#AsuultSambar :

МОНГОЛ УЛС МАНДАН БАДРАГ!
It is currently Dec.14.17 3:51 am

All times are UTC+09:00




Post new topic  Reply to topic  [ 64 posts ]  Go to page Previous 1 2 3 Next
Author Message
PostPosted: Dec.01.17 7:53 pm 
Offline
Ахмад Гишvvн
Ахмад Гишvvн
User avatar

Joined: Jul.30.06 7:33 am
Posts: 565
Location: Holland
"Юу бэ?" Алекс уулга алдав. Наталиг хүчтэй гэж мэдэж байсан ч энэ арай хэтэрчээ.
Тэр дахин урагшаа ухасxийн ноорхой хий үзэгдлийг үл тоож охиныг нэрээр нь дуудан мөрнөөс нь татлаа. Тэгтэл Натали Алексыг өөрөөсөө холдуулж дахин чанга түлхэхэд тэр өргөстэй бутан дээр хүчтэй газардав. Хүү хөл дээрээ босоод цаашлан яваа охины араас харлаа.
Охиныг гүйцэж очихоор Алекс гудамж руу алхаж ортол гэнэт түүнд нэг хачин мэдрэмж төрөв. Энэ мэдрэмжийг үгээр илэрхийлэхийн аргагүй ажээ. Яг л зүүдэлж байгаа юм шиг.
Агаарт үл мэдэх нэг цэцэг болон халсан элсний чихэрлэг зөөлхөн гэмээр үнэр тархжээ. Дөнгөж сая зүлгэн талбайгаар хүрээлэгдсэн олон багана бүхий сүрлэг өндөр харагдаж байсан байшингуудын хэлбэр хачирхалтайгаар өөрчлөгдөж, эргэдэг шаттай өндөр цамхагнууд бий болж зарим нь бүр байж боломгүй хазайж гулзайсан байлаа.
Алекс мэл гайхан дороо зогсож эргэн тойрноо түр зуур ажиглаж харах хооронд Натали, хий үзэгдэл хоёр нилээд холдчихжээ.
"Натали!" хэмээн чанга хашгирч дуудаад Алекс гудамжаар орон хурдан гүйлээ. Гэвч өөрөөс нь нилээн хол харагдах Натали урьдын адил эргэж харсангүй. Тэр яаж ийм хурдан холдчихдог байна аа? Натали, хий үзэгдэл хоёр нэгэн хэмээр урагшлан явсаар. Алекс улам хурдан гүйтэл гэнэт хавиргаар нь хатгуулж өвдөв. Тэр өвдгөн дээрээ гараараа тулж зогсоод урагшаа харвал анх гүйж эхэлснээсээ хойш Наталид огтхон ч ойртож очоогүй байлаа. Энэ яг хар дарсан зүүд шиг ажээ.
Гэнэт зулай дээр нь гийж байсан нар илчээ алдаж хөлдсөн мэт хүйт оргин, нар өмнө зүгт чанх доошоо шурган орж эргэн тойрныг огцом харанхуй нөмөрлөө. Тэртээ хол харагдах уулын цаанаас том тэргэл сар тэнгэрийн хаяаг гэрэлтүүлэн дээшээ хөөрч, тэрхүү гайхамшигтай сарны туяанд байшингууд улам өсөж томорсон юм шиг харагдана.
Алекс толгойгоо цогнойлгоод цагираглан хэвтэж буй могойн хэлбэртэй байшинг олж харлаа. Өндөр цамхагийн шилэн цонх яг нүд шиг, бас дээр нь хатгасан улаан өнгийн урт далбаа хэл шиг харагдах ажээ. Байшингийн дээвэр дээр цуглаж суусан хэдэн хэрээ шөнийн нам гүм байдлыг эвдэн гуаглалдана. Бас нэг ургаа мод шиг хэлбэртэй байшингийн цонх мөчирний завсраар тусах гэрэлд яг л өөр лүү нь нүдээ ирмэх мэт анивчиж харагдана.
Замын хажуугаар өнгөрөх байшингууд урьд нь харсан байшингаас шал өөр нурсан балгас шиг харагдаж эхлэв. Байшингууд мөлхөө ургамал, хөвдөнд нилдээ битүү хучигдсан байх бөгөөд хананууд нь хага татчихсан бөмбөлөг шиг дотогшоо цөмрөөд нурчихсан байлаа. Энэ хачин байшингуудад хүн амьтан амьдрахаа болиод их удаан хугацаа өнгөрсөн бололтой. Энэхүү чимээ аниргүй нам гүмхэн газар Алекст оршуулгын газрыг санагдуулав.
Тэдний өмнө холгүйхэн замын төгсгөл харагдах бөгөөд Алекс эцэст нь тэднийг гүйцэж чадах бололтой. Алекс үлдсэн замыг гүйхээрээ туулан нөгөө хоёрын дэргэд хүрч ирэв.
"Натали!" Алекс амьсгаадсан хэвээрээ Наталигийн гараас атгаж авлаа.
"Натали, хүлээгээч!"
Натали түүнийг дахиад л ер бусын хүчээр замаасаа зайлуулж түлхэв. Алекс зам дээр хүчтэй унаж, тэрбээр амьсгаагаа даран хэсэг хэвтэх зуур толгойгоо өргөлөө. Хий үзэгдэл Наталигийн хамт хүнд төмрөн хашааны дэргэд зогсож харагдана. Хашааны хаалга үнсэн саарал өнгөтэй мөлхөө ургамалд битүү хучигдсан байх бөгөөд тэр хаалганы ард юу байгааг харах ямар ч боломжгүй ажээ.
Ноорхой хувцастан хаалга руу гараа сунгаж аажуухан түлхтэл зэвэнд идэгдсэн нугас эсэргүүцэл үзүүлэх мэт чахарч, хаалга дотогшоо дэлгэгдэн онгойлоо.
Зам дээр амьсгаадан хэвтэж байсан Алексын дотор муухайрч бөөлжис нь хүрэв. Яг үнэндээ юу болоод байгааг огт ойлгохгүй байсан ч тэр ганцхан зүйлийг сайн мэдэж байлаа: Натали хий үзэгдэлтэй хамт энэ хаалгаар орж болохгүй, бас тэр хаашаа ч явах ёсгүй.
Натали дагаж яваа хүнтэйгээ хамт хашаа руу ортол хаалга буцаад хаагдаж байгааг харсан Алекс хөл дээрээ үсэрч босов.
Тэрбээр зүрх нь амаар нь гарах шахаж, амандаа хараал хэлснээ хаалга руу ухасxийж очлоо. Тэрхүү үл үзэгдэх оньсон дээр эргэлдэх хачин хаалгыг Алекс хэдэн секунд гөлрөн харж зогссоноо гараа хүйтэн төмөрт хүргэв. Нэг мөчийн өмнөхөн тэр нар гийсэн хотын гудамжинд зогсож байсан билээ.
Тэр нэг бол бүр ухаанаа алдчихсан, эсвэл тэр хэн ч үл мэдэх нэг газар сохроор тэмтчин яваа болж таарлаа.
Алекс урд нь хөшиг шиг халхалсан саарал мөлхөө ургамал руу харав. Энэ хөшигний ард Натали байгаа бөгөөд одоо түүнд ч гэсэн буцаж чадахгүй болжээ. Саарал хүнийг өөрөөс нь өөр хэн ч харахгүй байснаас үзэхэд одоо нүднийх нь харагдаж байгаа энэ байж боломгүй юмсыг ч гэсэн харж чадна гэдэгт тэр итгэлгүй байв. Одоо тусламж дуудахад оройтжээ.
Алекс шүлсээ чимээтэй гэгч нь гүдхийтэл залгиад шүдээ зуун хаалгыг түлхлээ.
Хаалга алгуурхан онгойж эхлэв.

_________________
Sakura


Top
   
PostPosted: Dec.01.17 11:27 pm 
Offline
Ахмад Гишvvн
Ахмад Гишvvн
User avatar

Joined: Jul.30.06 7:33 am
Posts: 565
Location: Holland
Бүлэг 6

Aлекс хaалгаар ороод хамгийн түрүүнд хүйтрэхийг мэдрэв. Хэдийгээр тэр арьсан дээрээ дулаахан зөөлөн сэвшээ салхи үлээхийг мэдэрсэн ч дотор нь хүйт дааж байлаа. Тэгтэл ард нь хашааны хаалга хаагдаж, мөлхөө ургамлууд хуучин байрандаа хана шиг хөшиглөн унжихыг хараад тэр өөрийн эрхгүй дагжин чичрэв.
Алекс урд нь зогсож буй барилга шилтгээнтэй адил болохыг ажиж мэдлээ. Цонхоор нь гэрэл бүдэг бадаг анивчин толгой дээр нь сүндэрлэж, харагдах энэхүү улаан тоосгон барилга хашааны хаалган дээр ургасан саарал өнгийн ургамлаар бараг бүхэлдээ хучигджээ. Энэ ургамал хаа сайгүй, шилтгээний эргэн тойронд харагдах цэцэрлэгийг тойруулж барьсан өндөр ханан хэрмийг бүчиж, тэр ч бүү хэл газар дээр нимгэхэн давхрага үүсгэсэн байлаа. Ургамал хүрсэн газар болгоныхоо өнгийг нь өөрчилсөн мэт харагдана. Алексын чичрүүдэс хүрч, тэрбээр ургамалд гараа хүргэхээс ч эмээлээ.
Алекс хөмхийгөө зуугаад шилтгээн рүү алхав. Тэр Натали, түүний дагуул эр хоёрыг олж хараагүй бөгөөд энд тэдний очиж чадах ганцхан газар байлаа.
Алексын хөлөн доор чулуу шажигнаж дуугарахад цагаасаа өмнө баригдахыг хүсээгүй тул тэр чимээ гаргахгүйг хичээн өлмий дээрээ гэтэж аажуухан урагшлав.
Тэр одоо хамаг анхаарлаа ганцxан зүйл дээр төвлөрүүлжээ. Дотогшоо нэвтэрч орон Наталиг олж аваад эндээс түргэхэн зайлна. Хурдан бөгөөд хялбархан.
Шилтгээнд ойртох тусам түүний гаднах төрх улам тодорч харагдав. Ханын тоосгон дээр шатсан гэмээр ул мөр үзэгдэнэ. Шилтгээнийг эзэнгүй орхиод олон арван жил өнгөрсөн бололтой. Энд амьдардаг ганц оршин суугч нь нөгөө ноорхой хувцастай эр байж мэдэх юм.
Дотор нь төрсөн бодлоосоо айж, Алекс өөрийн эрхгүй дагжин чичирсэн боловч зоригоо чангалав.
Тэрбээр анзаарч харвал тэр шилтгээний хаалганы урд ирчихсэн зогсож байлаа. Гэтэл энэ хаалга гэхээсээ илүү ургаа мод гэмээр хачин хэлбэртэй харагдах ажээ. Сэрийж харагдах яртай богинохон мөчирний холтос он цагийн уртад онгож гандаад бөр цайчихжээ. Хаалганд өлгөөтэй хүнд алтан гархи сүүлээ амандаа зуусан могойн хэлбэртэй харагдана.
Урборос, хэмээн Алекс бодлоо. Зуунаас зуунд хязгааргүй үргэлжлэн давтагдах эд баялаг, үгүйрэл хоосролын тойрог (цикл). Энэ бол заавал муу юмыг бэлэгддэг бэлэг тэмдэг биш.
Алекс бариулаас атган түлхтэл хаалга дотогшоо нээгдлээ.

_________________
Sakura


Top
   
PostPosted: Dec.02.17 3:24 am 
Offline
Ахмад Гишvvн
Ахмад Гишvvн
User avatar

Joined: Jul.30.06 7:33 am
Posts: 565
Location: Holland
Түүний бодож байсанчлан өөрийг нь угтахаар хэн ч хүрч ирсэнгүй. Нүдэн дээр нь хурц гэрэл гэнэт туссан тул нүүрээ халхлахаар гараа өргөх зуур гадаа хичнээн харанхуй байсныг тэр ухаарах шиг болов. Хээнцэр тансаг үүдний танхимыг хараад Алекс их цочирдож, эргэн тойрноо мэл гайхсан нүдээр гүйлгэн харлаа. Хамгийн багадаа зургаан метр орчим өргөн энэхүү танхим шилтгээний гүн рүү үргэлжилсэн байх бөгөөд өндөр таазанд нь асаалттай лаа суурилуулсан хэдэн зуун болор лааны суурь эгнүүлж өрсөн асар том гэрлэн бүрхүүл өлгөжээ. Хананд бодлогоширсон байрын мөрөөдөмтгий харцаар ширтэх хэдэн арван хүний хөрөг бүхий хар жаазтай зурагнууд өлгөсөн байх агаад хоёр талд нь эртний хуяг дуулгатай хувцас өмссөн хамгаалагчдыг байрлуулсан байв.
"Хоёр юм уу?"
Алекс нойрноосоо сэрэх шиг болов.
Түүний урд харагдах ширээний ард эвэр хүрээтэй нүдний шил зүүсэн дунд эргэм насны нэг эмэгтэй албархуу царай гарган сууж байлаа. Нүүр ам, уруулаа итгэхийн аргагүй их будаж янзалсан тэр эмэгтэй сандалдаа шигдсэн нь яг л пэмбийж хөөсөн улаан өнгийн бах мэлхийг санагдуулна. Тэрбээр урдаа овоолж тавьсан цаасан дээрээ юм тэмдэглэж байсан бололтой гартаа үзэг барьжээ.
"Би сүүлчийн элсэлтийн хүснэгтийг бөглөж амжаагүй байна." гэж тэр их л бухимдсан байртай хахир хоолойгоор хэлснээ "Тэр уул нь хэзээ ч нэгэн зэрэг хоёр хүн авчирч байгаагүй юмсан." гэлээ.
Ямар ч төсөөлөлгүй байсан Алекс "Өршөөгөөрэй, та юу гэсэн бэ?" гэж асуусанд эмэгтэй
"Тийм дээ, Чи ч гэсэн будилчихсан бололтой. Би мэдэж байна. Залуу хатагтай аль хэдийн зорилго, чиг хандлагаа олж мэдэхээр явчихсан. Гэхдээ би чамд зам зааж өгч болох юм. Захирал чамд бүгдийг тайлбарлаж өгнө." гэж хэлэв.
"Үгүй, би... "
"Аан, би юу хийдэг вэ гэж үү?" Эмэгтэй Алексын хэлэх үгийг тасаллаа. "Намайг Сайрэн Мэйв гэдэг. Би шинээр ирэгсдэд анхаарч ,энд байх үед нь санаа тавих мэтийн ажлыг хариуцдаг юм. Хэрвээ чамд ямар нэг санаа зовоосон асуудал гарвал шууд над руу хүрээд ирж бай!" Тэрбээр уруулаа долоож учир битүүлэг инээмсэглэснээ ширээнийхээ араас босож Алекс руу хүрч ирэн ханцуйнаас нь барьж авлаа.
"Хүлээгээч... ингэхэд юу болоод..."
"За тийм ээ, тийм тийм. Будилчихсан байгааг чинь би харж байна. Тайвширч үз, бүх юм зүгээр! Энэ их сайхан газар байгаа юм," хэмээн эмэгтэй дуржигнуулснаа тайвшруулах гээд байгаа ч юм шиг эсвэл зүгээр л өөрөө баярлаж хөөрөөд байгаа бололтой чанга дуугаар хөхрөв. Алекс үнэндээ юу ч ойлгосонгүй.
Энэ хачин эмэгтэй их чухал юмны талаар ярьсан. Залуу хатагтай зорилго, чиг хандлагаа олж мэдэхээр явчихсан, гэхдээ би чамд зам зааж өгнө. "Зорилго, чиг хандлага" гэж чухам юу болохыг Алекс ойлгосонгүй. Ухаан санаа нь бүр төөрч будилж гүйцсэн ч тэрбээр тархиных нь хаа нэгтэй энэ эмэгтэй өөрийг нь Наталитай уулзуулж чадна гэсэн бодол төрлөө. Түүнд Наталиг эндээс авч явах боломж ганцxан удаа гарч мэдэх юм. Тийм учраас тавьсан асуултандаа ямар ч утгагүй ойлгохын аргагүй хариулт авч байхын оронд амаа хамхисан нь дээр.

_________________
Sakura


Last edited by naran1962 on Dec.07.17 8:58 pm, edited 3 times in total.

Top
   
PostPosted: Dec.02.17 3:27 am 
Offline
Ахмад Гишvvн
Ахмад Гишvvн
User avatar

Joined: Jul.30.06 7:33 am
Posts: 565
Location: Holland
Номоо Нидерланд хэл рүү давхар орчуулж байгаа болохоор жаахан удаан орж байгаа шүү, Бас зарим нэг үг зөв орчуулагдаагүй байж мэднэ. Номоо уншиж дуусахаар засаж оруулна аа,

_________________
Sakura


Top
   
PostPosted: Dec.02.17 4:20 pm 
Offline
Хvнд Гишvvн
Хvнд Гишvvн

Joined: Dec.31.09 6:08 pm
Posts: 151
Location: S.Korea
Чөтгөрийн үүр юм бх гэсэн . Шидтэний сургууль юм уу
Баярлалаа.


Top
   
PostPosted: Dec.03.17 12:13 am 
Offline
Ахмад Гишvvн
Ахмад Гишvvн
User avatar

Joined: Jul.30.06 7:33 am
Posts: 565
Location: Holland
Санасныг бодвол хонгил Алексын таамаглаж байснаас их урт бололтой, аль хэдийн шилтгээний ард хүрчихсэн баймаар атал тэд явсаар байлаа. Хажуугаар нь өнгөрч яваа нэг цонхоор нар гийсэн цэцэрлэг харагдаж байхад харин нөгөө цонхоор нь харуй бүрий болчихсон, тэнгэрт хөөрсөн сар мөс шиг гялтганаж харагдана.
Гэтэл Алекс нэг өрөөний онгорхой хаалгаар ширээ тойрон толгойгоо нийлүүлчихсэн сууж буй хэдэн залуусыг олж харлаа. Өрөөний хажуугаар өнгөрөх үед тэд чимээгүй эргэж харсан боловч тэдний бараан царайг Алекс ялгаж харж чадсангүй.
Энд өөр хичнээн хүн байдаг юм бол?
Хонгилын төгсгөл урьдын адил харагдсангүй, тэдний ирсэн зүг харанхуйлж харагдах нь араас нь залгих гэж байгаа мэт сэтгэгдэл төрүүлнэ.
Сайрэн Мэйв зөв газраа ирсэн эсэхээ мэдэхийг хүссэн мэт эргэн тойрноо ажиглаж харснаа нэг хаалга руу ойртож жижигхэн хар товчлуурт гараа хүргэлээ. Тэрбээр толгойгоо эргүүлж Алексыг хөлнөөс нь зулай хүртэл шинжиж харснаа
"Хонгор минь, чи яг л зодоон цохион хийсэн юм шиг харагдаж байна." гэж зэмлэсэн байртай хэлэв.
Алекс харцаа өөр дээрээ тусгав. Хувцас нь зарим газраа урагдаж үрчийж хорчийн, бохирдсон байх бөгөөд гар нь энд тэндээ зурагдаад шалбарчихсан байлаа. Шалбархай нь чимчигнэж өвдөв. Урьд нь хамаг анхаарал нь өөр зүйлд төвлөрчихсөн байсан болохоор тэр анзаараагүй ажээ. Натали өөрийг нь хэд хэдэн удаа түлхэж унагаах үед шархтсан гэдгээ тэр ойлгов.
Алекс ам нээж "Үнэндээ... " гэтэл Сайрэн Мэйв ундууцсан шинжтэй гараа өргөж
"Үүнийг засаж янзлахад оройтсон гэж надад санагдаж байна" гэж хэлээд санаа алдлаа. Тэгтэл тэр царайгаа гэнэт ширүүн төрхтэй болгож Алексын цээж рүү чичих мэт цохив. Наталид түлхүүлсэнтэй адил гэнэт цохиулсан Алекс царайгаа үрчийлгэн арагшаа нэг алхам ухрахдаа
"Ёо ёо!" хэмээн дуу алдахад эмэгтэй түүний байр байдлыг үл тоосон шинжтэй харагдана.
Намхан бүдүүн эмэгтэй "Захиралд харьяалагддаг энэ газар байхдаа хийж байгаа үйлдэлдээ анхаарч томоотой байх ёстойг сайн тогтоож ав. Тэр бол ажил ихтэй маш завгүй хүн, түүнд сурагчдад зориулаад байх цаг зав бага гардаг. Харин тэр шинээр ирэгсэдтэй уулзах цаг гаргадаг болохоор чи энэ боломжийг олж авсандаа баярлах хэрэгтэй." гэж огт тоглосон шинжгүй хэллээ.
Шинээр ирэгсэд.
Сурагчид.

Алекс эдгээр ямар ч утгагүй үгсийг ойлгохыг хичээн толгойгоо гэлжийлгэн бодлогошрон зогсох хооронд Сайрэн Мэйв эргэж харан хар товчлуурыг эргүүлэв. Товчлуурыг эргүүлэх үед хаалган дээр нэг юм хөдөлж эхэллээ. Гэнэт хаалганы хавтаснаас маш олон тэмтрүүл цухуйж цус савируулан гарч ирсэн нь өрөөн дотор нуугдсан хомхой сувдаг араатан гадагшаа гарахыг тэмүүлэх мэт харагдана. Тэгтэл Сайрэн Мэйв биед нь хүрсэн нэг тэмтрүүлийг хажуу тийш нь цохиж зайлуулаад хаалга онгойлгохоор татлаа.
Тэнд нэг харанхуй нүх онгойж харлаж харагдана. Бас энд тэндгүй муурны сарвууны мөр гарсан харагдах бөгөөд үл ялиг бөглүү чимээ сонсогдож байлаа. Алекст нэг хачин үнэр үнэртэхэд хамаг биенийх нь шар үс босчих шиг болов. Тэндээс яг л бороонд нэвт норсон өвс ургамал, модноос ус дусалж буй ой модны чийглэг үнэрээс гадна тэрхүү ойн дунд нуугдан гэтэж буй амьтных гэмээр үл мэдэг заарны үнэр ханхалж байлаа.
Натали арай тэнд хаа нэгтээ байгаа юм биш биз? Энэ харанхуй зэрлэг орчинд? Зүрх нь хүчтэй цохилон цээжийг нь бөмбөрдөх хэдий ч тэр урагшаа ухасxийх зуур үг хэлэхийг завдав.
Тэгтэл Сайран Мэйв ар нуруу руу нь жижигхэн гараараа хүчтэй түлхэж орууллаа. Алекс харанхуй нүх рүү бүдчин унахад толгой нь өтгөрч зунгааралдсан ус шиг тунгалаг хөшгийг нэвтэлж орох шиг болов.
Өрөөн дотор унасан Алексын дотор зарсxийж, тэрбээр ханиалгаж эхэллээ. Өрөө их жижигхэн, шоронгийн өрөө шиг харагдах бөгөөд тэнд ганц ширхэг модон сандал чулуун хана түшүүлж тавьжээ.
Тэрхүү ганц сандал дээр Натали гараа өвөр дээрээ нугалж тавиад газар ширтэн сууж байх нь тэр. Нөгөө хүн дэргэд нь харагдсангүй. Натали ганцаараа байгааг хараад Алексын дотор бага зэрэг онгойж, дэргэд нь хурдхан очлоо.
"Бурхан минь, Натали! Чи зүгээр үү? Намайг сонсож байна уу?" Алекс Наталигийн мөрнөөс барьж нүүр лүү харах гэтэл Натали ухаангүй байгаа бололтой, толгой нь хажуу тийшээ санжиж унав.
"Хөөе! Натали, алив сэргээч! Бид эндээс явах хэрэгтэй!" Алекс Наталигийн урд хуруугаа инчдэж дуугаргасныхаа дараа түүнийг сэгсчиж үзлээ. Натали гарынх нь аяар нааш цааш ганхаж хөдөлсөн боловч сэргэсэнгүй, дахиад л хуучин хэвэндээ орон шал руу гөлөрч суув.
Алексын уур хүрч, тэрбээр нөхцөл байдлыг цэгнэж үзэхээр арагшаа ухарч зогслоо.
Тэр толгойгоо барин үснээсээ дугтарснаа "За яахав," хэмээн өөртөө чанга чанга хэлэв. "Зүгээр, болж байна. Тэр тийм ч хүнд биш. Тэгэхээр би түүнийг өргөөд... "
Алекс орж ирсэн тал руу эргэж хараад өөрийн эрхгүй нүдээ цавчлав. Түүний орж ирсэн хаалга алга болчихжээ. Тэнд одоо нүцгэн чулуун хана харагдах бөгөөд хананд бэхэлсэн асаалттай бамбарын дөл бүжиглэх мэт хөдөлж, агаарт тархсан тосны үнэр ханхалж байлаа. Сайрэн Мэйв хаана ч харагдсангүй.
Алексын амьсгаа дээрдэж, тэрбээр харцаа нэг хананаас нөгөө хана руу гүйлгэж эргэн тойрноо харав.
Гэвч өрөөнд нэг ч хаалга, нэг ч цонх байсангүй. Арай ч дээ, байж боломгүй юм!

_________________
Sakura


Top
   
PostPosted: Dec.03.17 12:10 pm 
Offline
Өвөг Дээдсийн Сахиус Гишvvн
Өвөг Дээдсийн Сахиус Гишvvн

Joined: May.10.10 2:23 am
Posts: 726
энэ Натали ер нь ямар учиртай болоод тэр хөгшин чөтгөрт хөтлөгдөөд яваам бол


Top
   
PostPosted: Dec.04.17 9:27 pm 
Offline
Ахмад Гишvvн
Ахмад Гишvvн
User avatar

Joined: Jul.30.06 7:33 am
Posts: 565
Location: Holland
Тэр чулуун хананд ойртож, овойж товойсон зүйл байгаа эсэхийг мэдэхээр хуруугаараа тэмтэрлээ. Энд хаа нэгтээ гарах хаалгыг буцааж ил гаргадаг нууц оньс, эсвэл хавтан байж мэдэх юм. Гэвч тэр юу ч олсонгүй. Түүний гар хуруу салганан чичирч байлаа.
Алекс шорон шиг өрөөний тэг голд очиж зогсоод амьсгаагаа дарахыг хичээв. Ийм хачин жигтай байдалд орсон тэрбээр ухаан санаагаа бүрэн алдчихгүйг хичээж хэрэгтэй. Наталигийн байдал хэр байгааг мэдэхээр Алекс гараа энгэртээ зөрүүлж зогсоод ажиглаж эхэллээ.
Натали бэртэж гэмтээгүй харагдах ч тэр өмнөхөөсөө огт өөрчлөгдөөгүй ажээ. Зөвхөн толгойд нь л асуудал байгаа бололтой.
Алекс одоо болж байгаа юмны учрыг олохыг хичээн дороо холхиж эхлэв.
Тэр одоохондоо ухаан санаагаа огт алдчихаагүй, харин тэр энэхүү үл мэдэх хоосон шорон шиг өрөөнд хоригдчихсон гэдгээ сайн мэдэж байлаа. Ямартай ч тэр өөрөө айхтар бэртэж гэмтчихээгүй, бас дэргэд нь Натали байж байна. Натали юу ч хийхгүй, хөдөлгөөнгүй суусан хэвээр.
Энэ бүхний учрыг нөгөө хөгийн инээдтэй харагддаг эмэгтэйн "Захирал" хэмээн нэрлээд байсан тэр хүн л олж чадах биз. Тийм ээ, тэр хүнтэй уулзана гэсэн болохоор сайн бодох хэрэгтэй. Тэрбээр юу хийхээ төлөвлөж эхэллээ. Хэрвээ энэ өрөөнөөс гарч чадвал Наталитай хамт хоёулаа аюулгүй газар хүрэхийн тулд хамгийн түрүүнд биеэ хамгаалах ямар нэг зэвсэг олох хэрэгтэй. Хамгийн чухал нь Наталиг хараанаасаа алдаж огт болохгүй.
Алекс Наталигийн дэргэд толгойгоо бөхийлгөн суулаа.
Бамбарын чичирхийлэн хөдлөх бүдэг гэрэлд Наталигийн арьс борлочихсон юм шиг харагдана. Тэрбээр байдгаараа унжийчихсан царайных нь төрх арчаагүй жаахан хүүхдийг санагдуулсанд Алексын санаа бүр ч их зовж байлаа.
"Натали", хэмээн тэр бухимдансан хоолойгоор дуудав. "Натали, хэрвээ чи намайг сонсож байгаа бол юнд ч санаа битгий зов гэж би хэлмээр байна. Бид эндээс гарч чадна. Бид удахгүй гэртээ харина. За юу?"
Натали анх удаагаа түүнийг сонсох шиг санагдлаа. Тэр толгойгоо гэлжийлгэн Алекс руу харахад нүдэнд нь уур бухимдал тодрох шиг болов.
"Натали!" Алекст найдвар төрж тэрбээр дуу алдан "Натали, би байна, Алекс! Бид... " гэтэл охины бие чичирxийлж, тэр дахиад хуучин хэвэндээ орлоо.
Алекс Наталитай дахиж ярилцахыг оролдсон боловч тэр огт хөдөлсөнгүй. Эцэст нь цөхөрсөн тэрбээр амаа хамхиж бодол болон хуруугаараа оролдож суув. Тэр ямар нэг юм хиймээр байсан ч Наталигийн гарыг хараад хэрэггүй бололтой.
Өрөөнд бамбарын дөлний шаржигнах дуу, бас өөрийнх нь хурдан амсгаадахаас өөр ямар ч чимээ үл сонсогдох энэ өрөөнд тэр хичнээн урт хугацаа өнгөрөөд байгааг ч мэдэж чадсангүй.
Гэнэт цоожинд рүлхүүр эргүүлэх чимээ гарснаа дөлний алтлаг гэрэлд урьд өмнө нь хананд нэг хаалга байнга байсан гэлтэй онгойлоо.
Харанхуй сүүдэрт зогсож харагдах Сайрэн Мэйв гартаа барьсан цаас руугаа харав.
"Залуу хатагтай. чи эхлээд явна. Хэрвээ намайг дагаж явахыг хүсэж байгаа бол... "
Алекс харцаа Натали дээр тусгатал тэр үүлэн дунд хөвөх мэт алгуурхан босохыг хараад цочлоо. Натали эмэгтэй рүү шууд алхаж очив. Алекс "Үгүй ээ!" хэмээн хашгираад Наталигаас барьж авахаар гараа сунгалаа. Гэтэл Сайрэн Мэйв түүнийг цоргисон ширүүн харцаар ширтсэнээ "Тэр надгүйгээр хаашаа ч явахгүй. Бид түүнийг хааш нь аваачна гэж чи бодсон юм бэ?" гэж хэлэв.
Түүний шүдний шил бамбарын гэрэлд гялалзаж харагдана.
"Хонгор минь, би түүнийг байранд нь аваачна." гэж тэр ундууцсан байртай хэлээд "Ингэхэд чи яагаад энэ залуу хатагтай шиг биеэ авч явж чаддаггүй юм бэ? гэлээ. Тэр охины мөрөнд хүрч Алексыг Наталигаас холдуулав.
Дараа нь тэр булцгар бүдүүн хуруугаа гозойлгож Алексын цээж рүү хүчтэй хатгалаа. Тэгтэл Алекс гэнэт хатуу хана мөргөчихсөн мэт арагшаа саван шалан дээр тэрий хадан унав. Түүнийг амьсгал авч өндийж амхихаас өмнө Сайрэн Майв, Натали хоёр аль хэдийн хурц гэрэлтсэн хонгил руу гарч, хааалга байсан газар дахиад битүү хана бий болсон байлаа.
"Өө үгүй ээ!" хэмээн Алекс сөөнгөтөн хэлээд хөл дээрээ ухасxийн босож Наталигийн алга болсон тэр газар луу очин тэмтэрч үзэв.
Тэрбээр уурсан хана руу өшиглөж, хараал урсгаж байлаа, Сайрэн Мэйв ийм хүчтэй байхад тэр Натали шиг энэ өрөөнөөс гарах үед эндээс зэвсэг олж зугтах нь тийм ч амаргүй байх бололтой. Захирал гэгч тэр хүнээс юу сонсохоо мэдэхгүй байгаа ч нэг их найдлага тээх хэрэггүй гэдэг нь ойлгомжтой. Хамгийн гол нь ухаанаа алдчихгүй байх нь чухал.

_________________
Sakura


Top
   
PostPosted: Dec.05.17 1:35 am 
Offline
Ахмад Гишvvн
Ахмад Гишvvн
User avatar

Joined: Jul.30.06 7:33 am
Posts: 565
Location: Holland
Алекс даарсандаа чөмгөндөө хүртэл царцах шиг болж амнаас нь гарсан бяцxан үүл мэт харагдах уур хананд хүрээд замхарч байлаа. Тэр гараа халаасандаа лав гэгч нь шургуулж анхаарлаа төвлөрүүлэв.
Гэтэл бандан сандал доороос нэг сүүдэр шалан дээгүүр мөлхөн гарч ирлээ. Сүүдэр бандан сандал дээр гарч хананд хүрснээ... жижигхэн хар муурны дүрстэй болчихов. Тэр дүрс эвшээлгэх мэт амаа ангайлгахад хар өнгийн соёо харагдсан бөгөөд тэрбээр сүүлээ шарван хөдөлгөж байлаа.
Энэ шинэ үзэгдлийг гөлрөн харж зогссон Алекс яах ёстойгоо ч мэдсэнгүй. Тэр өнгөрсөн ганц цагийн хугацаанд, магадгүй арай урт байж ч мэдэх юм, харж буй хоёр нүдэндээ ч итгэмгүй өчнөөн хачин юмс харсан билээ.
Тэр урагшаа болгоомжтой алхвал муур байрнаасаа хөдөлсөнгүй. Алекс тэрхүү бөртөлзөн харагдах дүрс рүү улам бүр ойртов. Гэтэл муу өөрийг нь үл анзаарах мэт хөдөлгөөнгүй суусаар байлаа.
Энэ муур ямар учиртай юм бол?
Тэр зүгээр л хар сүүдрээс гараад ирлээ гэж үү?
Алекс гараа сунган хүрэх гэтэл муур өөрийг нь харах гэсэн мэт сүүдрэн толгойгоо эргүүлэв.
"Би чамд надад хүрч болно гэж хэлсэн бил үү?" хэмээн тэр энэхүү жижигхэн дүрснээс гарамгүй хүнгэнэсэн хоолойгоор асуулаа.
Алекс муухай хашгиран арагшаа ухрав.
Энэ дуу муурнаас гараагүй.
Гэхдээ энэ юу байсан бэ?
Алекс эхлээд нүднийхээ булангаар харснаа толгойгоо эргүүлж эргэн тойрноо ажиглаж, дараа нь нааш наашаа явж үзэв. Хөлөө нийлүүлж хөшсөн аятай зогсож байсан муур нэг сарвуугаараа өргөн хошуундаа ойртуулаад Алекс руу их л ноцтой харж байлаа. Энэ хугацаанд тэр ердөө яг л муур шиг өөр лүү нь харж байсан.
Одоо болж буй бүхэн Алекст огтхон ч ойлгомжгүй байлаа. Гэхдээ энэ сүүдэрнээс бүтсэн дүрс энд ямар ч зорилгогүй ирээгүй гэдэг нь мэдээж. Ямартай ч муур дайсагнасан шинжтэй харагдсангүй.
Алекс хоолойгоо засаад болгоомжтой ярьж эхэллээ. Тэрбээр
"Өөрт чинь хүрэх гэж байсандаа би өөрийгөө буруутгаж байна," хэмээн зориглон хэлэхдээ ийм хачин юмтай ярилцаж буй өөрийгөө галзуурсан байх гэж бодов.
"Танд их баярлалаа," гэж муур хариулаад түүнийг эгцлэн ширтлээ. "Хэрвээ чи хүсэх юм бол энэ тийм ч сүртэй юм биш."
Алекст муурыг шууд илээд авах хүсэл төрсөнгүй, бага зэрэг эргэлзлээ. "Чи яагаад сүүдэрнээс бүтсэн юм шиг харагддаг юм бэ? Чи өөрийгөө муур шиг харагдуулдаг юм уу?
Муур хоолойгоо татаж хөхөрлөө. "Тэгвэл чи яагаад тэр олон гэдэс дотрыг дотроо агуулж, бас арьсаар хучигдсан байдаг билээ? Тийм ээ, муур шиг харагддаг маань миний сонголт. Энэ хамгийн амархан сонголт байгаа юм. Гэхдээ чиний хэлж байгаагаар муур шиг харагдлаа гээд энэ би биш болчихгүй биз дээ?
Алексын эрүү өөрийн эрхгүй унжиж ам нь ангайлаа. "Юу гэнэ ээ?
"Чамайг ойлгож чадна гэдэгт би эргэлзэж байна." хэмээн муур ихэмсэгээр хариулаад сүүлээ шарвагануулав. "Чи энд шинээр ирсэн юм байна. Үзэж харж байгаа юмандаа ч итгэж чадахгүй байгаа шинэ хүн, тийм биш гэж үү?
"Тийм ээ, энд намайг солиоруулахад хүргэсэн нэг юм байх шиг байна," гэж Алекс хэлээд шилэн хүзүүгээ маажсанаа "Жирийн юм биш гэж би хэлэх гэсэн юм." гэлээ.
Муур инээд алдав. "Шал утгагүй юм. Чи огт солиороогүй, харин чи бол нэг мэхлэгдсэн тэнэгхэн жаалхүү. Энд чамд юу тохиолдохыг чи төсөөлөх ч үгүй байгаа, эсвэл чи мэдэж байгаа юм уу?"
Муурны хэлэхийг сонсоод Алексын хамаг бие арзасxийлээ. Энэ сүрдүүлэг юм биш байгаа?
"Надад тайлбарлаад өгөөч дээ,"
Муур босож суниалгахад хөл нь бандан сандлын үзүүрт хүрч харагдав.
"За даа, захирал чамд бүгдийг хэлж өгөх болно. Тэр хачин царайлсан эмэгтэй чамд үүнийг хэлээгүй юм уу?"
"Үгүй, яг ч тодорхой биш... "
Муур үгийг нь тасалж "Болгоомжтой байгаарай. Яарах хэрэг юу байна аа?"
Алекс дуугаа хурааж, хөмсгөө зангидан муур луу харлаа.
Яарсан гэв үү? Натали дэргэд нь байхгүй энэ байж боломгүй газрын хаа нэгтээ төөрчихөөд байхад, эндээс зугтах аргагүй болж өөрөө хүлээх өрөө хэмээн нэрийдсэн шорон шиг өрөөнд хоригдчихсон байхад, хамгийн гол нь бурхны нэрийг барьж хэлэхэд чухам юу болоод байгааг мэдэхгүй байхад "яарсан" гэнэ шүү.
Муур түүний уур бухимдлы гадарласан бололтой санаа алдаад "Хөөрхий жаал," гэж хэлснээ сандал дээрээс үсэрч буулаа. "Энэ бүхний учрыг олоход чи хөөрхийлөлтэй үлдсэн богинохон амьдралаа зарцуулах болж дээ. Эцсийн бүлэгт чамайг учрыг нь олохын тулд жаахан ч атугай гарз хохирол амссан хойно би чамд хэлж өгье. Одоо чи энд, намайг үхтэл минь айлгадаг тэр газар байна."

_________________
Sakura


Top
   
PostPosted: Dec.05.17 9:32 pm 
Offline
Ахмад Гишvvн
Ахмад Гишvvн
User avatar

Joined: Jul.30.06 7:33 am
Posts: 565
Location: Holland
Муур Алексыг тайвшруулах гэсэн үү, эсвэл зүгээр л хүрч үзэх гэсэн үү хөлд нь биеэ шүргүүлэхэд хөл дээр нь сүүдэр тусаж харагдана. Алексын биед үслэг юм шиг боловч түүнээс хамаагүй зөөлхөн юм хүрэх шиг санагдав.
Гэнэт цоож дуугарах сонсогдож хаалга онгойлоо. Гэрэл мууран дээр тусахад сүүдэр дороо эргэлдэж исгэрэх чимээ гарган хайлж ууршин жижигхэн хар толбо болсноо өрөөний нэг булан руу гулгаж оров.
Сайрэн Мэйв өрөөнд орж ирээд дөнгөж сая муур зогсож байсан газар луу харснаа Алекс уу эргэж нэг хөмсгөө өргөлөө.
"Энэ ямар гээчийн буг чөтгөр нь байсан бэ?" гэж тэр гайхсан байртай асуув. Эмэгтэй түүнийг сүүлд уулзах үедээ газар унатал түлхсэнээ мартчихсан бололтой харагдана. Алекс эмэгтэйг хараад уур нь хүрсэн ч нуухыг оролдов. Эмэгтэй одоо өөрт нь хэрэгтэй, тэр Наталиг олоход хэрэг болно.
Алекс муурны дүрсийг санагдуулах сүүдрээс үлдсэн жижигхэн хар толбо руу хальт харлаа. "Буг чөтгөр?
Сайрэн Мэйв Алексыг ганц хором ширтэж зогссоноо гэнэт чанга дуугаар хөхөрч гарав. Тэрбээр урагшаа тонголзон Алексын мөрийг мөргөснөө амьсгаа авахаар өвдгөө гараараа тулж зогслоо.
"Ёох," хэмээн тэр амьсгаа авсныхаа дараа уртаар санаа алдсанаа "Миний хонгорхон жаал минь, энэ бол зүгээр ярианы хэллэг байгаа юм, тэнэгхэн амьтан ч бол доо."
Алекс эмэгтэйг ширтлээ. Мэдээжийн хэрэг, энэ ярианы хэллэг байсан. Гэхдээ тэр өөрийг нь өчүүхэн амьтан болгож байгаа Сайрэн Мэйвийг харж байлаа. Эмэгтэй түүний энэ байдлыг огт анзаараагүй бололтой, нүдний шилээ авч нулимсаа арчив.
"Буг чөтгөрүүд гэнэ шүү, өө тэнгэр минь." гэснээ тэр дахиад инээлээ.
"Харж байгаагаар чинь би их инээдтэй харагдаж байгаа бололтой,"гэж хэлснээ Алекс "Гэхдээ та одоо энд яг юу болоод байгааг надад хэлэх болсон юм шиг санагдах юм."гэж хэлэв.
Сайран Мэйвийн хөгжилтэй байдал арилсан боловч уруул нь үл мэдэг жуумалзсан хэвээрээ харагдана.
"Чамд уу? гэж тэр намуухан дуугаар асуугаад гарт нь хүрч хаалга руу хөтөлж явлаа. "Алив явцгаая, захирал чамтай уулзмаар байна гэсэн."
Захирал.
Энэ бүхнийг удирдаж явуулдаг хүн.
Тийм ээ, захирал гэгч тэр хүнтэй уулзах нь түүнд ч гэсэн сонин санагджээ.
Ямартай ч тэр эхлээд илүү мэдээлэл олж юу хийж чадахаа мэдэх хүртлээ хамтарч тоглох хэрэгтэй гэж шийдлээ.
Гэхдээ Алекс нөгөө зах нь харагдахгүй хонгилд дахин гарч ирээд түр хүлээх эсэхдээ эргэлзлээ. Эндээс гарах газрыг хайж олоод хурдан зугтаж, цагдаад мэдэгдэх нь зүйтэй. Тийм ээ, тэр тэдэнд огт байдаггүй нэг гудамжинд шилтгээн шиг байшинд орж, сүүдэртэй ярилцсан гэж хэлж болох л юм. Дараа нь тэр цагдаагийнхан яагаад түүнийг хар тамхи хэрэглэдэг эсэхийг сонирхсон талаар ээждээ тайлбарлаж өгнө. Тэр бас Наталигийн алга болсныг дуулсан эцэг эхийнх нь гуниг дүүрэн шингэсэн харцыг олж харна. Сайхан л төлөвлөгөө байна.
Алекс духаа атируулан хөмсгөө зангидчихсан, хонгилоор эмэгтэйн алхаанд тааруулсхийн дагаж явлаа. Хаана байгаагаа мэдэхгүй тэрбээр их шаналгаатай санагдана.
Халуу дүүгүүлсэн олон лаа асаасан том гэрлэн бүрхүүлнүүд олон тооны бамбараар солигдов. Алекс, Сайрэн Мэйв хоёрын явж буй хонгилын байдал анивчин гэрэлтэх нэг бамбараас нөгөө бамбарын хооронд улам өөрчлөгдөж байлаа. Хананууд хуучирч өвгөрөн, зарим газраа нурж, модон хуулга нь хуурч ховхрон тоосго, чулуу нь ил гарчихсан байв. Чулууны завсраар цухуйж ургасан нөгөө саарал өнгийн мөлхөө ургамал хөлдчихсөн усан хүрхрээ шиг харагдах бөгөөд гишгэх үед хөл дор нь шархийн шаржигнаж дуугарна.
Ханын засал чимэглэлүүд ч гэсэн өөрчлөгджээ. Сайхан хослол өмссөн эрчүүдийн хөрөг зурагны оронд Алекс одоо өөр зурагнууд харж байлаа. Хар өнгийн жаазтай зурганд далайн уснаас цухуйж байгаа аварга том могой руу доошоо шунган довтолж буй гриффин ( бүргэд толгойтой, арслангийн биетэй далавч бүхий нисдэг амьтан) хэмээх амьтныг дүрсэлжээ. Нэг зурган дээр хэвийн бус харагдах хэдэн шүдээ ярзайлган том ангайсан ганцxан ам байсан нь түүнд хачирхалтай санагдав.
"Энэ газрыг засаж янзал гэж би түүнээс шаардсаар л байгаа." гэж хэлэх зуур Сайрэн Мэйв замд нь тээглэсэн мөлхөө ургамлыг өшигчиж зайлууллаа. "Гэвч захирал хэтэрхий хуучинсаг, бас их зөрүүд хүн. Тэр орчин үетэйгээ хэзээ ч зохицож чадахгүй байх гэж би заримдаа айх юм."
Алекс харин одоо харагдаж байгаа энэ бүх зүйлийг "хуучинсаг" гэж нэрлэмээргүй байлаа. Хуучин цагийн цохон хэлбэртэй хөх Мустанг (автомашин) лав энэ газрын булшны чулуунаас ч хачирхалтай харагдахгүй.
Тэднийг нэг том хавтастай хаалганы дэргэд ирэхэд Сайрэн Мэйв Алексын гараас татаж зогсоогоод хоолойгоо зассанаа урьдын адил толгойноос нь хөл хүртэл гярхай нүдээр ажиглав.
"Болж байна," гэж тэр сэтгэл хангалуун хэлснээ "Харин сайн санаж ав. Даруу төлөв байх ёстой шүү!" гэлээ.
Алекс гараа энгэртээ зөрүүлж хаалга руу харж зогсов. Тэрбээр "даруу төлөв," хэмээн эмэгтэйн үгийг амандаа давтаж хэллээ. Одоо түүнд өөртэй нь жаахан хүүхэд шиг харьцаж, түлхэж нударч байдаг энэ тэнэг авгайг тэвчихэд бэрх болжээ.
"Залуу ноёнтон," Гэнэт Сайрэн Мэйвийн хоолойны өнгө огцом өөрчлөгдөж, хүйтэн цэвдэг сонсогдох түүний дуу тархин дундуур нь татаад авах болов. Нөгөө эелдэг зантай хөгжилтэй эмэгтэйг санагдуулах юу ч үлдсэнгүй. "Болгоомжтой байгаарай. Захирал өөрийн гэсэн хатуу зарчимтай. Тэр шийдвэрээ хэзээ ч өөрчилдөггүй."
Эмэгтэй хаалга руу гараа сунгаж хоёр удаа тогшиход хaалга чахарсан дуу гарган онгойлоо.
"Алив ор," хэмээн хэлээд Сайрэн Мэйв түүнийг дотогш нь түлхэж оруулав.
Гэнэт туссан гэрэлд гялбасан нүдээ анивчуулан зогсох Алекс бараг амьсгал авч чадсангүй. Бүдэгхэн гэрэлтэй өрөөнөөс хуучин ном цааснаас гадна шинэхэн хөрс шорооны үнэр хүчтэй ханхална. Алекс хаана орж ирснээ мэдэхийг хичээж эргэн тойрноо хэдэн хором ажиглаж зогсов. Тэр саарал өнгийн зүлэг шиг хивсэн дээр зогсож байсан бөгөөд эвдэрч нурсан ханан зуухны үлдэгдлийн суурин дээр нэг том... мод ургажээ. Саарал өнгийн навчаар гоёсон модны үндэс, мөчир ханын завсраар нэвтэлж ороож ургасан байлаа. Өрөөнд хэрвээ тааз байгаа бол тэр нь номын тавиурын дээр харанхуйлж харагдах өндөрт нуугдсан бололтой. Энд галт цохнууд үе үе гэрэлтэж харагдана.
Энэ бүхэн үнэхээр байж боломгүй юм.
Алекс хананы дэргэд нэг бичгийн ширээ байхыг олж хартал хэсэг хугацаа өнгөрчээ. Ширээг чулуугаар хийсэн байх бөгөөд дээр нь ном цаас овоолж, бэхийн савнууд тавьсан байв. Зарим бэхийн савнаас асгарсан бэх ширээний ирмэгээс дусалж харагдана.
Ширээний ард тавьсан сандал дээр Алексын урьд өмнө огт харж байгаагүй нэг хачин хүн сууж байлаа.
Цагаан өнгийн мөлхөө ургамалд гар хөл нь битүү ороогдож хүлэгдсэн учраас тэр хүн ойр орчиндоо шингээд орчихсон юм шиг харагдаж байсан тул өрөө, хүн хоёр чухам хаана зааглагдаж байгааг ялгах аргагүй ажээ. Тэр хүн царайгаа өмссөн хуучин малгайныхаа далбагар хүрээний доор сүүдэрт нуусан байх бөгөөд, ханцуйнаас нь цухуйж харагдах хуруунууд нь ямар нэг юм нэвтлэн ургахыг хичээж буй ургамлын үндсийг санагдуулав.
Түүнийг ярьж эхлэхэд хоолойных нь өнгө шөнө дунд болж байгааг зарлан цохилох цагны дуу шиг сонсогдлоо.
Тэрбээр "Спеллшадоу шилтгээнд тавтай морил!" хэмээн хэлэв.

_________________
Sakura


Last edited by naran1962 on Dec.06.17 5:54 pm, edited 1 time in total.

Top
   
PostPosted: Dec.06.17 10:58 am 
Offline
Гишvvн
User avatar

Joined: Aug.25.03 11:36 am
Posts: 6403
Нэрийг нь хараад бас нэг ном давхар орчуулж эхэлсэн юм байна гэж бодлоо шд :mrgreen:.

_________________
:f01:


Top
   
PostPosted: Dec.06.17 9:01 pm 
Offline
Ахмад Гишvvн
Ахмад Гишvvн
User avatar

Joined: Jul.30.06 7:33 am
Posts: 565
Location: Holland
Бүлэг 7

Гайхаж алмайрсан Алекс хэсэг дуу хураан зогссоноо "Гялайлаа," хэмээн арайхийж хэллээ. Тэрбээр толгой доторхи бодлоо цэгцлэхийг оролдов. Энэ хүнээс чухам юу хүлээж буйгаа тэр сайн мэдэхгүй байгаа ч ямартай ч түүнтэй уулзлаа гэдгээ ойлгож байлаа. Яг одоо тэр юу хийхээ сайн мэдэхгүй байгаа тул бүр илүү болгоомжтой байх нь чухал.
Нөгөө эрхэм урагшаа ширээн дээрээ бөхийх үед малгайны хүрээн доороос хоёр нүд гялтганаж харагдав.
"Яагаад энд ирснээ чи мэдэж байгаа юу?" гэж тэр асуулаа.
"На... надад мэдэх юм алга," хэмээн Алекс хариулав. Наталиг асуух хэрэгтэй юм болов уу? Намайг Наталид татагдаж байна гээд ойлгочихвол тэд биднийг арай тусгаарлачих юм биш байгаа? Энэ хүн өөрөөс нь юу хүсээд байгааг Алекс ойлгосонгүй. "Гэхдээ хөөе, саяхан энд нэг охин орж ирсэн үү?" гэж тэр хайхрамжгүй дуугарахыг хичээж асуулаа.
Бүрэнхийн дунд цагаан шүд яралзаж харагдав. Эрүү, уруул гэчихмээр юм харагдсангүй, зөвхөн яралзсан цагаан шүднүүд олж хараад Алекс мэгдэж сандарлаа.
"Охин эндээс цаашаагаа явсан. Түүнийг сургууль руу авчрах үед үгэнд орохгүй зөрүүдлээд байсан учраас ятгалгандаа оруулах хэрэгтэй байсныг би түүнд хэлсэн. Асуудлыг зохицуулахад жаахан хүндрэлтэй байсан юм. Тэр одоо охидын нийтийн унтлагын танхимд амарч байгаа."
Үгэнд орохгүй зөрүүдэлсэн.
Охидын унтлагын танхимд.

Натали зүгээр байгаа гэдгийг сонсоод Алекс дотроо залбирч, шүлсээ залгилаа. Нээрэн охин үгэнд нь орохгүй, тэр ч бүү хэл өөрийг нь огт сонсохгүй байсныг санаад Алекс түүнд одоо байгаа газар нь юу тохиолдох бол хэмээн өөрөөсөө асуулаа.
"Аан за за, би ойлголоо."
"Үгүй, чи ойлгоогүй,"гэж захирал хэмээх тэр хүн хэлээд "Гэхдээ энэ тийм ч чухал биш."гэв.
Захирал гараа дэлгэж тэврэх мэт хөдөлгөөн хийв. Тэгтэл хачирхалтай юм болж Алекс тэр хөгшин эрийн тэвэрт Африкын элсэн цөлөөс эхлээд долгилон давалгаалах тэнгис далай, мөнх цаст оргилууд бүхий Гималайн нуруу гээд бүхэл бүтэн дэлхийг харлаа.
Алексын зүрх дэлсэж хурдан цохилов.
"Чи сонгогдсон" гэж захирал хэллээ. "Бид Эрүүлчийнхээ тусламжтайгаар чамайг ид шидэнд сургахаар сонгосон. Чи өдөр тутмын амьдралдаа ер бусын байж боломгүй зүйлстэй байнга учирдаг байсан. Ийм зүйлсийг бид нотолгоо гэж нэрлэдэг. Энэ бүх нууцлаг шинж тэмдгүүд чамайг шидийн хүчтэй гэдгийг нотолж байгаа учраас бид чиний энэ авьяас чадлыг улам сайжруулах төлөвлөгөөтэй байгаа."
Алексын толгойд нэг бодол гялсxийн орж ирлээ. Эрүүлч гэдэг нь... , түүний харсан нөгөө ноорхой хувцастай саарал хүн байжээ. Энэ нотолгоо байж болох ч "тийм ч сайн" нотолгоо болохгүй нь мэдээж. Алексыг ид шидтэй гээд байгаа ганц энэ нотолгоо түүнийг "сонгогдсон" гэж үзэхэд хангалтгүй. Үгүй, ингэхэд тэр өөрөө наашаа орж ирсэн.
Одоо тэр эндээс гарч Наталигийн байгаа газрыг олох хэрэгтэй.
"Аан тийм л дээ, Энэ их төгс төгөлдөр тайлбар байна."гэж Алекс хариуллаа.
Алексыг итгэж чадахгүй байгаа хэмээн бодож байсан захирал их гайхсан бололтой харагдана. Тэрбээр гараа ширээн дээр тавиад "Тийм шүү. Үнэхээр төгс төгөлдөр," гэж хэлэв.
"Хэрвээ би таны саналаас татгалзвал надад юу тохиолдох бол?" гэж Алекс зориглон асуулаа. "Би хэрвээ гэртээ буцаж харихаа илүүд үзвэл яах вэ?"
Гэвч тэр үгээ гүйцэд хэлж дуусахаасаа өмнө алдаа хийсэн гэдгээ ойлгов.
Нүднийх нь өмнө бүх зүйл хөлдөж эхэлсэн бөгөөд үүнийг нотлох мэт тэр хүний амнаас гарсан уур агаарт савсан харагдаж байлаа. Ширээн дээр тавиастай харагдах нэг цаас гэнэт мөстэй барьцалдан үрчийж хорчийсноо бут үсрэн хоёр хуваагдчихав.
"Чи эндээс явж болохгүй," гэж тэр хариу хэллээ. "Энэ бол бидний хамгийн түрүүнд гаргасан маш чухал шийдвэр байгаа юм."
Мөсний хэлтэрхий рүү харж зогссон Алекс хатсан уруулаа долоогоод "Яагаад явж болохгүй гээд байгааг чинь би мэдэж болох уу?"
Захирал туранхай гараа салаавчлан урдаа цамхаг шиг хэлбэртэй болгон өргөхөд түүний эргэн тойронд жижиг ширхэгтэй цас малгайлан орж эхэллээ.

_________________
Sakura


Top
   
PostPosted: Dec.06.17 9:10 pm 
Offline
Ахмад Гишvvн
Ахмад Гишvvн
User avatar

Joined: Jul.30.06 7:33 am
Posts: 565
Location: Holland
Номныхоо жинхэнэ нэрийг оруулсан шүү. ккк. гэхдээ уншиж байгаа хүн цөөхөн байгаа бололтой. Дуусгах уу яахав гээд эргэлзээд эхэллээ. Надад одоогоор энэ цувралын дөрвөн ном нь байгаа

_________________
Sakura


Top
   
PostPosted: Dec.06.17 11:54 pm 
Offline
Даяар Дурсагдах Гишvvн
Даяар Дурсагдах Гишvvн

Joined: Jan.31.12 5:45 pm
Posts: 114
Уншиж бга шүү


Top
   
PostPosted: Dec.07.17 2:10 am 
Offline
Ахмад Гишvvн
Ахмад Гишvvн
User avatar

Joined: Jul.30.06 7:33 am
Posts: 565
Location: Holland
"Шидтэний авьяас," гэж тэр аяархан хэлээд "aвьяасыг хөгжүүлэх ёстой. Чи аюулгүй байж бүрэн хамгаалалттай болох хүртлээ ур чадвараа хөгжүүлж улам хүчирхэг болох ёстой. Хэрвээ чамайг одоо дэлхий рүү буцаавал чи ганц өөртөө аюул учруулаад зогсохгүй, бас өөр бусад хүмүүс болон чиний эргэн тойрны бүх юмс бодит байдлаа алдах болно. Энд чиний амь наснаас гадна өөр олон юманд аюул учирч мэдэхээр байгаа., залуу сурагч минь."
Алекс хариу үг хэлж чадсангүй. Гэнэт өрөөний атмосфер өөрчлөгдөж түүнийг дээрээс нь дарж, тал бүрээс нь шахаж хавчаад ч байгаа юм шиг санагдав. Энэхүү хүйтэн бүүдгэр харанхуй орчинд ноёлсон энерги түүнийг чимээгүй дуулгавартай байхыг шаардаад ч байх шиг.
Захирал хариу сонсохыг хүссэн мэт Алекс руу харснаа түүний дуугаа хураачихсан зогсож буйг ажигласан бололтой толгой дохилоо.
Тэгтэл Алексыг дараад байсан тэр хачин мэдрэмж аажмаар арилав.
"Чи хөвгүүдийн унтлагын танхимд байрлах болно."гэж захирал хэллээ. "Бидэнд одоохондоо цөөхөн сурагчид байгаа. Тэнд өөрт чинь хангалттай зай байгаа гэдгийг чи анзаарна гэж би бодож байна. Хичээл чинь маргааш эхэлнэ. Тэр болтол шинэ гэртэйгээ танилц гэж би чамд зөвлөмөөр байна."
Шинэ гэр.
Тэр өөрийг нь Сайран Мэйвээс ч илүүтэйгээр үл тоомсорлосонд Алексын уур хилэн дүрэлзэн аслаа. Энэ хөгийн газар хэн ч түүнтэй хүний ёсоор харьцсангүй, бүр ядаж л хүн гэж үзсэнгүй. Юу хийх ёстойг нь зааж зааварлаад байгаа энэ хүн ер нь хэн юм бэ? Алекс бол хий дэмий чалчиж явдаг, эсвэл дуулгавартай царайлаад дүлий дүмбэ оргиж явдаг сургуулийн насны нэг муу тэнэг жаал биш.
"Гэхдээ асуудлын гол нь..., " гэж тэр яриагаа болгоомжтой эхэлж "... таны ид шид гэж яриад байгаа тэр... тэр зүйл чинь жинхэнэ биш."
Захирал түүний хэлснийг тунгаан бодож байх шиг харагдана.
"Чи үүнд үнэхээр итгэхгүй байна уу?" гэж тэр эцэст нь асуув.
"Тийм ээ. Тийм байх вий гэдгээс би эмээж байна."
Хөгшин захирал дуугаа хурааж сууснаа урд нь байсан цааснуудыг өөрөөсөө холдуулж түлхээд гарынхаа алгыг ширээн дээр тавилаа. Гарынх нь нимгэн арьсан доорхи судас шөрмөс нүдэнд бараг ил харагдах ажээ. Ширээний чулуун хавтан нэг удаа долгилон хөдөлснөө судасны цохилт ширээгээр дамжин газарт хүрч чичирхийллээ.
Бүх юм харанхуйд уусан алга болов
Гэнэт хөл доорхи газар нь цөмрөх шиг болоход Алекс гараа сарвалзууллаа. Эргэн тойрныг хоосон орчлон нөмөрч бэх шиг харанхуйд анивчих одод болор шиг хүйтэн өнгөөр гялтганахыг хараад түүний хамаг бие хөшчихөв. Одод улам томорч, эрч хүч, энергийг нь эцэс төгсгөлгүй сороод ч байх шиг. Алекс мөсөн давхрага, дүрэлзэж буй галын дөлийг олж харсан бөгөөд тэндээс гарах халуун дулаан илчийг арьсан дээрээ, харин хүйтнийг чөмгөө царцтал мэдрэв. Бас хамрыг нь битүүрүүлэх розмарин, тайм эсвэл чийгний улаан хорхойных ч гэмээр үнэр үнэртэж байлаа. Алекс гараа хөдөлгөх гэтэл бие нь харагдсангүй, тэрбээр цочирдож хоолой нь бачуурав. Бие нь алга болчихжээ. Тэр алга болж энд ганцxан агуу их эрч хүч агуулсан однууд л үлдсэн ажээ.
Тэгтэл гэнэт Алекс захирлын өрөөний хачин саарал өнгийн зүлгэн шалан дээр хэвтэж байв.
Хөгшин эр гараа урьдын адил ширээнийхээ чулуун тавцан дээр тавьчихсан өөрийг нь хараад сууж байлаа.
"За одоо?" гэж тэр асуув.
Мэгдэж сандарсан Алекс зүгээр л хий гөлрөн харж байлаа. Үүнийг тайлбарлачихмаар мансууруулах бодис, гэрлийн нөлөө, заль мэх тэр ч бүү хэл солио өвчин гээд бүх зүйлийн талаархи бодлууд толгойноос нь арчигджээ Үзэж харсан бүхэн нь үнэхээр бодитой байсан гэдгийг тэр эргэлзээгүй сайн мэдэж байлаа.
"Би.. би мэдэж байна," гэж тэр арайхийж хариу хэлсэнд хөгшин эр урьдын адил инээмсэглэж толгой дохилоо. Алекс нүд рүү нь эгцэлж хараад дотор нь нөгөө гал мөс шиг гэрэлтэх одод харагдах шиг болоход өөрийн эрхгүй салганан чичрэв. Тэрбээр хөл дээрээ босох тэнхэлгүй болжээ.
"Мэйв," хэмээн захирал дуудлаа.
Хаалга онгойж өрөөнд Сайрэн Мэйв гүйхээрээ орж ирэв.
Тэрбээр "Дуусчихсан уу?" гэж цовоо сэргэлэн асуух нь мөргөлийн сүмд хүүхэд чанга дуугаар хөхөрч байгаа мэт нэг л зохимжгүй сонсогдоно.
"Дууссан," гэж захирал хариулаад "Түүнийг... өршөөгөөрэй, би нэрийг чинь асуухаа мартчихжээ. Залуу минь, чамайг хэн гэдэг билээ?" хэмээн асуусанд
"Алекс Вэббер" гэж Алекс юу ч бодсон шинжгүй хариулав. Түүний амьсгаа дарагдаагүй хэвээрээ байлаа.
Захирал толгой дохисноо Сайрэн Мэйв рүү эргэж харав. "Алексыг хөвгүүдийн унтлагын танхимд хүргэж өг. Миний бодлоор тэр маргааш хичээл эхлэхээс өмнө сайн амарч авах хэрэгтэй."
Сайрэн Мэйв уулга алдан чанга хөхөрснөө Алексаас барьж авлаа. Алексыг дээш нь татаж босгоод хонгил руу дагуулж гарахад түүнд эмэгтэйг эсэргүүцэх ямар ч тэнхэл байсангүй. Хамаг эрч хүчийг нь сороод авчихсан юм шиг тэр маш их ядарч байгаагаа мэдрэв.
Дараагийн мөчид түүнийг ор луу хүргэж өгөхөд тэр өөрийн мэдэлгүй орон дээр уналаа.
Тэр одоо ганцxан асар их эрч хүч агуулсан тэрхүү эцэс төгсгөлгүй орчлонгоос өөр юу ч харсангүй, тэрбээр хуучин байдалдаа эргэж орохыг ч оролдсонгүй.
Толгой нь дэрэнд хүрэв үү үгүй юү, Алекс нам унтчихав.

_________________
Sakura


Top
   
PostPosted: Dec.07.17 10:09 pm 
Offline
Ахмад Гишvvн
Ахмад Гишvvн
User avatar

Joined: Jul.30.06 7:33 am
Posts: 565
Location: Holland
Бүлэг 8

"Больж үз, энэ хамрыг урьд өмнө харж байсан хамарнуудаас илүү гоё харагдаж байна гэж чи арай хэлж чадахгүй байх аа."
"Би хамар шинжиж цаг нөхцөөхдөө арай тулаагүй."
"Энэ доромжлол шиг санагдахгүй байна уу?"
"Энэ ердөө миний л бодол."
Алекс нүдээ нээж зүрхэлсэнгүй. Биенийх нь нэг хэсэг нөгөө хов хоосон ертөнцөд үлдчихсэн юм санагдаж, тэрбээр сонор соргог байхыг хичээлээ. Тэгтэл толгой дээр нь дахиад л ярилцаж эхлэв.
"Хүнийг зөвшөөрөлгүй ажиглах нь доромжлолтой адилхан гэдгийг чи мэдэх байлгүй."
"Үнэн юм үнэнээрээ л үлдэнэ, Жари."
"Тэр хар даа, ийм учраас л чамд найз нөхөд байдаггүй юм байна."
Нэг нь нусаа татах мэт чимээ гаргалаа. "Тэгээд л чи олон найзтай байдаг байх нь."
Цээжийг нь хүнд юм дарж, Алекст дээрээс нь хүн тонгойх шиг санагдлаа. Энэ хэдийгээр түүнд тухгүй байсан ч тэр бодит байдалдаа эргэж орох нь чухал байв. Алекс хөнжил нөмөрчихсөн хэвтэж байгаа боловч тэр их даарч байлаа.
"Надад ч гэсэн найз байгаа.“
"Тэгвэл нэгийг нэрлэ."
"Чи."
Алекс одоо ярилцагч хоёрыг ялгаж чадаж байлаа. Нэг нь чанга хөгжилтэй дуугаар ярих бөгөөд тэр өөрт нь их ойрхон байгаа бололтой. Нөгөөх нь их хүнд акценттэй ярих бөгөөд яагаад ч юм тэр халуун ногоо, шанцайг санагдуулаад байв.
Алекс үл мэдэг санаа алдаад нэг нүдээ нээлээ. Алекстай насаар ойролцоо байрын нүүрэн дээрээ дүүрэн сэвхтэй, өтгөн цайвар шаргал үстэй намхан хүү жаахан хүүхэд шиг сониучирхсан харцаар өөрийг нь ширтэж байв. Тэр хүү нүүрийг нь харахаар толгойных нь ойролцоо орон дээр сандайлаад тонгойчихсон сууж байлаа. Алексыг нүдээ нээхэд хүүгийн том нүд гэрэлтэж царайнд нь инээмсэглэл тодров.
"Чи сэрчихэж!"
"Чи энд юу хийж байгаа юм бэ?" гэж Алекс уурласан байртай хэлээд нүдээ нухлав.
"Өө, өршөөгөөрэй!" Хүү ухасxийн босож орноос холдон ойролцоо харагдах ширээний дэргэд очлоо.
Алекс тохойлдож өндийж суугаад орчин тойрноо гүйлгэж харлаа. Тэр гялтганасан бараан өнгийн модоор хийсэн гурван ширээ, гурван ор тавьсан унтлагын өрөөнд байх ажээ. Ямар ч гоёл чимэглэлгүй энгийн хийцтэй энэ жижигхэн өрөө зөвхөн унтаж амрахад зориулагдсан гэдэг нь илт харагдана. Алекс өөрөөс нь арай ахмад, магадгүй арван естэй болов уу гэмээр зэсэн бор өнгийн арьстай, толгойдоо титэм өмсчихсөн юм шиг арзайж сэгсийсэн буржгар хар үстэй хүү дээр харцаа тусгалаа. Өрөөний эсрэг талд тавьсан ширээнд нэг гартаа эртний судар бололтой ном бариад биеэ цэхэлж суусан тэр хүү их л бардам төрхтэй харагдах ажээ. Хүү Алекс руу хараад үл мэдэг толгой дохилоо.
"Манай найз хүмүүжил муутай... "
"Тээр, харж байна уу? Найз. Надад найз бий."
"...бас тэр ганцxан надаас өөр олон найзтай болох хэрэгтэй гэдгийг ойлгодоггүй юм шиг байгаа юм. Намайг Аамир Наги гэдэг." Аамир Алексыг ширтсээр суугаа цагаан арьст хүү рүү харцаа шилжүүлэв. "Ор луу чинь авирч гарахыг оролдсон тэр том биетэй бүдүүлэг гөлгийг Жари гэдэг юм."
Жари Алексыг харсан хэвээрээ "Жари Петра" гэж өөрийгөө танилцуулав.
"На... намайг Алекс гэдэг," хэмээн түүнийг хэлэхэд
"Өө, бид нэрийг чинь мэднэ" гэж Жари хариу хэллээ.
Аамир санаа алдаж "Битгий хүн айлгаад бай," гэж бувтнаад Алексын ор луу толгойгоо дохилоо. "Нэр чинь пайз дээр бичээстэй байгаа учраас тэр нэрийг чинь мэдэж байгаа юм."
Алекс өчигдөр өөрт нь тохиолдсон аймшигтай явдлыг санаад алгуур өндийж орон дээрээ суулаа. Тэр хэлбэр дүрс нь байнга хувирч өөрчлөгдөж байсан барилгуудын хажуугаар Наталигийн араас дагаж явсан. Тэр Наталиг нөгөө аймаар хараггдаг ноорхой хүнээс салгаж аварч чадаагүй. Дараа нь саарал өнгийн мөлхөө ургамалд хучигдсан хуучин шилтгээнд ороод Наталиг олсон боловч Тэр Наталиг дахиад алдчихсан. Захиралтай уулзаад, дараа нь... Үгүй, Алекс тэр талаар бодох хэрэггүй.
Гэвч тэр шилтгээнийг орхиж явсангүй.
Натали энд хаа нэгтэй байгаа болохоор түүнийг олсны дараа эндээс ямар нэг аргаар зугтах арга олдож л таарна. Алекс одоо ухаан санаа нь сэргэж биеэ эзэмдсэн хэдий ч ахмад насны хүүг ярих хүртэл тэр орныхоо даавуунаас тас зуурчихсан сууж байгаагаа анзаарсангүй. Тэр анхаарлаа одоо харж буй зүйлдээ төвлөрүүлэв.
"Чамд зорилгo чинь ямар санагдсан бэ? Суралцах юм их байгаа байх, тийм ээ?" гэж хүү асуулаа.
Алекс хамраа шуухитнуулснаа "Өө тийм, энэ их сонирхолтой байсан шүү. Үнэндээ бүх юм зүгээр өнгөрсөн." гэж хэлэв.
Тэгтэл Жари чанга хөхөрлөө. "Харин ч төөрөлдчихсөн юм биш үү, тийм үү, үгүй юү?"
"Санаа бүү зов," гэж Аамир хэлээд "Чамайг энд дастал бид тусалж байна. Хүн болгон л ингэдэг юм." гэснээ Алексыг тайвшруулах биш харин ч өрөвдсөн мэт харцаар хараад инээмсэглэх аядав.
"Тийм шүү" гэж хэлээд Жари Алексыг нойрмог байдлаас нь бүрэн гаргахыг оролдох мэт гараа урагш нь сунгалаа.
Алекс ор луугаа харвал тэнд нэрийг нь үнэхээр биччихсэн байв.
Алекс Вэббер, энэ нэрний төгсгөлийг дуулж байгаа мэт уянгалуулж уншдаг билээ.

_________________
Sakura


Top
   
PostPosted: Dec.08.17 4:08 am 
Offline
Өвөг Дээдсийн Сахиус Гишvvн
Өвөг Дээдсийн Сахиус Гишvvн

Joined: May.10.10 2:23 am
Posts: 726
аа за бүүр сургуульд орцон, ид шидэнд сургадаг сургууль байвал би ч гэсэн орох юмсан, уншиж байгаа шүү, баярлалаа


Top
   
PostPosted: Dec.08.17 7:17 am 
Offline
Ахмад Гишvvн
Ахмад Гишvvн
User avatar

Joined: Jul.30.06 7:33 am
Posts: 565
Location: Holland
Алексын эгдүүцэл хөдөлж "Там руугаа тонилоосой" хэмээн амандаа шивнэлээ. Тэрбээр орноосоо босож зогсоод "Ярилцахад таатай байлаа. Гэхдээ би энд үлдэхгүй. Намайг охидын амрах байр луу хүргээд өгчихвөл би эндээс шууд явна."
Тэр хоёр Алексыг гөлрөн ширтлээ. Жари гайхсан шинжтэй, харин Аамир бага зэрэг гунигласан харцаар харна.
"Чи явж чадахгүй," гэж Жари хэллээ.
"Өршөөгөөрэй, гэхдээ би заавал явах ёстой. Үнэндээ би энд оръё гэж огт бодож байгаагүй." Алекс энд суралцдаг бололтой хоёр хүү рүү хараад "Энэ их сонирхолтой газар байна, гэвч энэ миний байх газар биш. Ингэхэд охидын амрах байр аль талд нь байдаг юм бэ?" гэж асуув.
"Алекс," хэмээн Аамир түүнийг дуудаад "Чи эндээс яагаад ч явж чадахгүй. Захирал чамд энэ талаар анхааруулж хэлээгүй гэж үү?" гэж их л нухацтай хэллээ.
"Мэдээж тэр надтай санал огт нийлэхгүй байх шиг байсан. Гэхдээ тэр намайг энд байхгүй байлаа гээд нэг их хохирчихгүй, тийм биз дээ? Эндээс гарах газрыг би олох хэрэгтэй байна."
"Эндээс гарах газар байхгүй гэж би эмээж байна," гэж Аамир санаа нь зовсон байртай хэллээ. "Энэ бол бид бүхний төлөө юм. Сурагчдыг орхиж явахаас болгоомжилж энэ газрыг хуучны их хүчтэй шидээр хамгаалж илбэдсэн. Алекс Вэббер, чи одоо эндэхийн сурагч. Эндээс явъя гэвэл чи эхлээд сургуулиа төгсөх хэрэгтэй."
Алекс хаалганы дэргэд зогсон "сургуулиа төгсөх," гэж давтаж хэлснээ "Тэр хүртэл хэр удах вэ?" хэмээн асуулаа.
Аамир уруулаа байдгаар нь жимийсэн харагдана. "Бид үүнийг сурч дуусах хүртлээ мэдэж чадахгүй."
Алекс мэл гайхан хөмсгөө өргөлөө. Энэ үнэхээр шударга бус ажээ.
"Гэхдээ чи эндээс явахыг үнэнээсээ хүсээгүй байлгүй дээ," гэж Жари Алекст хандаж хэлээд "Тэнд бид нар шиг хүмүүст их аюултай. Бид бас өөрийгөө хянаж сурах хэрэгтэй. Хэрвээ бид үүнийг суралцахгүй бол бүхнийг баллачихаж мэднэ. Мэдээж санамсаргүй тохиолдлоор ." гэснээ тэр инээд алдав. "Тэгээд бас энд байх тийм ч муугүй шүү, шинэ юм суралцах нь надад их таалагддаг."
Гэртээ харихаас илүүтэй энд үлдэх нь өөрт нь таалагдана гэдэгт Алекс маш их эргэлзэж байлаа. Гэвч түүнийг эндээс явахыг энэ хоёр залуу эрхэм эрс эсэргүүцэв. Тэгээд ч тэд өөрийг нь эндээс даруйхан зугтах санаатай байгааг хэн нэгэнд, жишээлбэл захиралд мэдэгдчихээсэй гэж тэр хүссэнгүй.
"Тэгвэл эндээс явахыг оролдвол чамд юу тохиолдох вэ? гэж тэр асуув.
Жари хариу хэлэхээр амаа ангайтал Аамир өрсөж "Энэ маш аюултай. Оролдохгүй байсан нь дээр." гэж хэллээ.
Алекс тэр хоёрыг ээлжилж хараад энэ үнэн болов уу хэмээн өөрөөсөө асуув. Өөр сонголт үлдсэнгүй гэдгийг мэдсэн тэрбээр дотроо үзэн ядах сэтгэл төрж байсан ч нэг хэсэгтээ хүлээж, ганцаараа энэ газрын байр байдал, хамгаалалтыг тандаж үзэхээр шийдлээ. Ямартай ч төлөвлөгөөгөө хэрэгжүүлэхийн тулд хашир болгоомжтой байх хэрэгтэй.
Алекс уртаар санаа алдсанаа үсээ арзайлгалаа. "За яахав, би.. би үлдэхээр шийдлээ. Гэхдээ би охидын амрах өрөө рүү заавал очих хэрэгтэй. Тийшээ яаж очдогийг та нар мэднэ биз дээ?"
Жари тоомжиргүй царайлан инээд алдсанаа "Чамайг нэг охин дагуулж явдаггүй л юм бол тэнд чи ганцаараа очиж чадахгүй. Надад итгэ," гэж шивнэх шахам хэлээд "Би бүр оролдож үзсэн гээч." гэлээ.
"Энэ үнэн," хэмээн Аамир Жаригийн хэлснийг дэмжсэнээ "Чи эхлээд хаа нэг тийшээ явахаасаа өмнө дагаж мөрдөх дүрмийн дэвтэртэйгээ танилцсан нь дээр. Энд оноодог шийтгэл их чанга хатуу." гэж хэлээд тэр Алексын орны дэргэд тавьсан шөнийн шүүгээ рүү зааж "Чи дэвтрээ тэр шургуулган дотроос олно." гэж нэмж хэлэв.
Алекс шүүгээг болгоомжтой харлаа. Тэр энэ хачин газарт үйлчилдэг ямар ч дүрэм журмыг уншиж мэдэхийг хүссэнгүй. Тэртээ тэргүй эндээс зугтах юм чинь үүнийг мэдэж яах юм? Тэдний дүрэм журмыг уншина гэдэг чинь дүрмийг нь дагаж мөрдөхөд нэг алхам ойртлоо гэсэн үг.
Энд үнэхээр шийтгэдэг ажээ. Шийтгэлүүд хэр хатуу чанга болохыг тэр дотроо төсөөлж бодсоноо санаа алдлаа. Натали амрах байрнаасаа хэзээ нэгэн цагт гарч ирж л таарна. Харин тэр үед Алекс Наталиг хурдан олох хэрэгтэй.
"Ингэхэд чи шидтэн гэдгээ хэзээ мэдсэн юм бэ?" гэж Жари асуулаа.
Тэгтэл Аамир дуу алдан ёологнох мэт дуугараад "Биднийг гоц ухаантнууд гэж нэрлэхэд болно," гэж хэлснээ "Шидтэн... гэдэг чинь дэндүү хэтрүүлэгтэй сонсогддог." гэлээ.
"Харин гоц ухаантан гэхээр номонд толгойгоо шургуулчихсан хүн шиг сонсогддог," гэж Жари хэлэв.
Алекс хөмсгөө зангидлаа. "Би шидтэн, эсвэл гоц ухаантны аль нь ч биш."
Жари Алексыг тас гөлрөн "Хөөх," хэмээн дуу алдсанд
"Чи зөв сонссон." гэж Алекс хариу хэлэв.
"Чи ямар ч ид шид үзүүлж байгаагүй гэж хэлэх гээд байгаа юм уу? Гэнэт байшин шатах ч юм уу, эсвэл өөрийнхөө хүсэл сонирхолд нийцүүлж ямар нэг юмыг гайхалтайгаар өөрчилж байгаагүй гэж үү?"
"Тийм юм огт тохиолдож байгаагүй," гэж Алекс батлан хэлснээ "Зөвхөн өөр хэний ч харж чадахгүй байгаа хачин дүрсийг харж байснаа тооцдоггүй л юм бол," гэж нэмж хэлэв.
Жари нүдээ бүлтийлгэн том харж, харин Аамир толгойгоо үл мэдэг гэлжийлгэчихсэн сууж харагдана.
"Хачин дүрс хардаг гэнэ ээ?" гэж Аамир хэлснээ "Энэ чинь харин шинэ юм байна." гэлээ.
"Магадгүй онгод дууддаг чадвар байх?" гэж Жари таамаглаж хэлэхэд
"Тэр эсвэл хар шид" хэмээн Аамир хариулав.
Жари бүр айчихсан харагдана.
Тэдний яриа бүр савнаасаа халихыг анзаарсан Алекс дундуур нь орж "Анхаарах хэрэггүй. Хэрвээ би шидтэн, эсвэл гоц ухаантан байсан бол үүнийгээ анзаарч мэдэх байсан. Би бол Мидлдэйлийн ахлах сургуулийн ямар ч гоц гойд юмгүй жирийн нэг сурагч." гэж хэлэв.
Жари хөл дээрээ үсрэн босч инээмсэглээд "Үгүй дээ, чи жирийн хүн биш. Алив, чи явж нүүр гараа угаах хэрэгтэй. Дараа нь хичээл эхлэхээс өмнө бид чамайг дагуулж энэ газрыг харуулъя." гэж хэлсэнд Аамир толгой дохиж
"Энэ харин зөв санаа байна." гэлээ.
Новш гэж. Алексыг хичээлд сууна гэж тэд бодсон нь мэдээжийн хэрэг. Тэр хичээлд суумаагүй байгаа ч эхний өдөр хичээлээ таслачихвал бусдад хар сэр төрүүлчихэж мэднэ. Харин тагнаж судлах ажлаа бусдын анхааралд өртчихөлгүй яаж хийхээ сүүлд тунгааж үзсэн нь дээр бололтой.
Aамир гараа мөрөнд нь эргэлзсэн байртай аяархан хүргэхийг Алекс мэдэрлээ. "Санаа зовсны хэрэггүй. Чамд хэдэн цаг үлдсэн, тэгээд ч эхний хэдэн долоо хоногт чамайг шидээ үзүүлээч гэж асуух ч үгүй." Аамир орон доогуураа шургаж энгийн хийцтэй бараан өнгийн даавуун өмд цамц, бас нэг ноосон цамц гаргаж ирлээ. "Удахгүй чи өөртөө таарсан дүрэмт хувцас хүлээж авна. Харин тэр болтол минийхийг түр өмсчих." гэж нэм хэлэв.
"За алив, ид шидээ харуул даа," хэмээн Алекс хувцсаа сольж өмсөх зуураа аяархан давтан хэлсэн боловч түүнд одоохондоо ид шид гэмээр юу ч мэдэгдсэнгүй.
Алекс инээж зогссон Жаригийн бугуйнаас шүүрч түүнийг хаалгаар чирэх шахам хөтөлж гараад саарал өнгийн мөлхөө ургамал ургасан танхим руу явлаа. "Бүх юм сайхан болно! Суурь мэдлэг бол амьсгалахаас ч илүү амархан. Хэрвээ чамайг сонгож энд авчирсан юм бол чи үүнийг чадаж л таарна." гэж Жари хэлэв.
Гэвч хэн ч Алексыг энд авчраагүй.
Тэгвэл энэ бүхэн түүнд ямар хамаатай юм бол?

_________________
Sakura


Top
   
PostPosted: Dec.08.17 11:49 am 
Offline
• Moderator*
<b><font color=#0000FF>• Moderator*</font></b>
User avatar

Joined: May.31.04 3:59 pm
Posts: 1341
Location: тодорхой
:wd:

_________________
Туйлын үнэн улам бүр...


Top
   
PostPosted: Dec.08.17 1:19 pm 
Offline
Хvнд Гишvvн
Хvнд Гишvvн

Joined: Dec.31.09 6:08 pm
Posts: 151
Location: S.Korea
Сонирхолтой санаа гарч ирж байна . Оруулаад байгаарай.


Top
   
PostPosted: Dec.08.17 7:02 pm 
Offline
Ахмад Гишvvн
Ахмад Гишvvн
User avatar

Joined: Jul.30.06 7:33 am
Posts: 565
Location: Holland
Бүлэг 9

Жари, Аамир хоёр Алексыг хонгилоор дагуулан явж, хүн бүрт зориулсан хувийн булан бүхий нийтийн угаалгын өрөөнд хүргэж өглөө. Алекс шүршүүрт халуун усан доор зогсож байхдаа ч, биеэ хаттал нь арчиж шинэ хувцсаа өмсөж байхдаа ч дагжин чичирсээр байв. Ноосон цамц зузаан хэдий ч их даарснаас түүний яс хүртэл янгинаж байлаа. Ингэхэд энэ ямар гээчийн газар вэ?
Алекс гадаа хонгилд хүлээж зогссон хөвгүүдтэй нэгдсэний дараа Жари түүнд эхний өрөөг харуулав. Энэ дүүрэн номын тавиуртай, ханандаа ил зуухтай жижигхэн сургалтын өрөө байлаа. Тэнд нилээн хэдэн сурагч байх бөгөөд ихэнх нь ширээнд суун ном уншиж, харин нэг хэсэг нь зүгээр л хий хоосон руу гөлөрчихсөн сууж харагдана.
"Энэ бол сургалтын танхим" гэж Жари тайлбарлаад " Чи ном уншмаар байвал энд ирж болно, ерөнхийдөө сонирхол татаад байх газар биш." гэлээ.
Аамир бухимдсан шинжтэй хоолойгоо засах нь сонсогдов.
Хөвгүүд хонгилоор цаашаа алхахад Алекс дороо түр зогслоо. Ганцxан хормын өмнө хонгил өөр харагдаж байжээ. Хананд өлгөөтэй улаан өнгийн гэрэл доор нь том зүлэг ургасан талбай харагдах цонхны шилэн дээр ойж анивчин гэрэлтэж байсан бол одоо гэрлүүд тод ягаан өнгөтэй болсон байлаа.
"Бид өөр хаалгаар гараад ирсэн юм уу? хэмээн Алекс асуув, тэрбээр хаана байгаагаа мэдсэнгүй.
Жари баярлаж хөөрөн инээд алдлаа. Аамир санаа алдаад гараа духандаа хүргэж бухимдсан байртай харна.
"Чи энэ хонгилуудад аажимдаа дасна," гэж тэр Алекст хандаж хэлээд "Тэд бага зэрэг солигддог юм." гэлээ.
Алекс зүлэг рүү харж зогссоноо "Солигддог гэнэ ээ? Эд нар байраа өөрчилдөг юм уу?" гэж асуув.
"Үгүй, үгүй," хэмээн Аамир түргэн хариуллаа. "Тэд хөдөлдөггүй юм, шилтгээн ч мөн адил. Хаалганууд бүгд өөр өөрсдийн байрандаа адилхан харагддаг. Харин шилтгээнд байдаг... аль эсвэл энэ ертөнцөд оршин тогтнож байдаг энэ хонгилууд үнэндээ хаана байх ёстойгоо мэддэггүй юм шиг санагддаг. Шилтгээний ойр орчмын газар ч гэсэн бас өөрчлөгддөг. Цонхоор харвал бид нэг дор олон янзын улс оронд эсвэл өөр өөр газар байгаа юм шиг харагдана."
Захирлын тэвэрт харагдсантай адилхан...
Гадаа харагдаж буй тэр ертөнц бүү хэл энд ч гэсэн бүгд солиормоор юм.

_________________
Sakura


Top
   
PostPosted: Dec.08.17 8:58 pm 
Offline
Шинэков Гишvvн
Шинэков Гишvvн

Joined: Oct.29.17 3:56 pm
Posts: 1
naran1962 wrote:
Номныхоо жинхэнэ нэрийг оруулсан шүү. ккк. гэхдээ уншиж байгаа хүн цөөхөн байгаа бололтой. Дуусгах уу яахав гээд эргэлзээд эхэллээ. Надад одоогоор энэ цувралын дөрвөн ном нь байгаа


уншиж байгаа шүү, больж болохгүй шүү


Top
   
PostPosted: Dec.08.17 11:03 pm 
Offline
Шинэков Гишvvн
Шинэков Гишvvн
User avatar

Joined: Dec.04.17 5:23 pm
Posts: 2
Уншиж байгаа, баярлалаа


Top
   
PostPosted: Dec.08.17 11:04 pm 
Offline
Ахмад Гишvvн
Ахмад Гишvvн
User avatar

Joined: Jul.30.06 7:33 am
Posts: 565
Location: Holland
Бүлэг 9

Жари, Аамир хоёр Алексыг хонгилоор дагуулан явж, хүн бүрт зориулсан хувийн булан бүхий нийтийн угаалгын өрөөнд хүргэж өглөө. Алекс шүршүүрт халуун усан доор зогсож байхдаа ч, биеэ хаттал нь арчиж шинэ хувцсаа өмсөж байхдаа ч дагжин чичирсээр байв. Ноосон цамц зузаан хэдий ч их даарснаас түүний яс хүртэл янгинаж байлаа. Ингэхэд энэ ямар гээчийн газар вэ?
Алекс гадаа хонгилд хүлээж зогссон хөвгүүдтэй нэгдсэний дараа Жари түүнд эхний өрөөг харуулав. Энэ дүүрэн номын тавиуртай, ханандаа ил зуухтай жижигхэн сургалтын өрөө байлаа. Тэнд нилээн хэдэн сурагч байх бөгөөд ихэнх нь ширээнд суун ном уншиж, харин нэг хэсэг нь зүгээр л хий хоосон руу гөлөрчихсөн сууж харагдана.
"Энэ бол сургалтын танхим" гэж Жари тайлбарлаад " Чи ном уншмаар байвал энд ирж болно, ерөнхийдөө сонирхол татаад байх газар биш." гэлээ.
Аамир бухимдсан шинжтэй хоолойгоо засах нь сонсогдов.
Хөвгүүд хонгилоор цаашаа алхахад Алекс дороо түр зогслоо. Ганцxан хормын өмнө хонгил өөр харагдаж байжээ. Хананд өлгөөтэй улаан өнгийн гэрэл доор нь том зүлэг ургасан талбай харагдах цонхны шилэн дээр ойж анивчин гэрэлтэж байсан бол одоо гэрлүүд тод ягаан өнгөтэй болсон байлаа.
"Бид өөр хаалгаар гараад ирсэн юм уу? хэмээн Алекс асуув, тэрбээр хаана байгаагаа мэдсэнгүй.
Жари баярлаж хөөрөн инээд алдлаа. Аамир санаа алдаад гараа духандаа хүргэж бухимдсан байртай харна.
"Чи энэ хонгилуудад аажимдаа дасна," гэж тэр Алекст хандаж хэлээд "Тэд бага зэрэг солигддог юм." гэлээ.
Алекс зүлэг рүү харж зогссоноо "Солигддог гэнэ ээ? Эд нар байраа өөрчилдөг юм уу?" гэж асуув.
"Үгүй, үгүй," хэмээн Аамир түргэн хариуллаа. "Тэд хөдөлдөггүй юм, шилтгээн ч мөн адил. Хаалганууд бүгд өөр өөрсдийн байрандаа адилхан харагддаг. Харин шилтгээнд байдаг... аль эсвэл энэ ертөнцөд оршин тогтнож байдаг энэ хонгилууд үнэндээ хаана байх ёстойгоо мэддэггүй юм шиг санагддаг. Шилтгээний ойр орчмын газар ч гэсэн бас өөрчлөгддөг. Цонхоор харвал бид нэг дор олон янзын улс оронд эсвэл өөр өөр газар байгаа юм шиг харагдана."
Захирлын тэвэрт харагдсантай адилхан...
Гадаа харагдаж буй тэр ертөнц бүү хэл энд ч гэсэн бүгд солиормоор юм.
Тэгэхээр эндээс зугтахын тулд эхний алхамд энэ шилтгээн байршлаа яаж тодорхойлдгийг мэдэх нь чухал.
Жари бугуйндаа зүүсэн гялтганасан өнгөтэй цагныхаа хэдэн товчлуур дээр дартал цаг томорсоор дуу нь сонсогдож эхлэв.
"Энэ хонгил Зүүн өмнөд Азийн хаа нэгтээ байрласан юм шиг байна." гэж тэр хөгжилтэй хэллээ.
Алекс мэл гайхан хөмсгөө өргөхөд Аамир нуруун дээр нь зөөлхөн алгадав.
"Жари анх харагддагаасаа илүү их авьяастай шүү," гэж тэр хэлснээ "түүнийг дэргэдээ байлгах нэг шалтгаан маань энэ гэдгийг чи аяандаа ойлгоно." гэлээ.
Жари тас тас хөхрөв. Алекс цагийг сонирхсон харцаар ажиглаж харж зогссоноо тэднийг дагаж цааш явлаа.
Зузаан памбагар хивсэн дээр жижиг дугуй ширээнүүдийг арван хоёроор нь хэд хэдэн эгнээ болгон байрлуулж тавьсан хоолны өрөө нүдэнд дулаахан харагдана. Хананд өлгөсөн зурагнууд үлгэр домгийн номонд гардаг гриффин болон аварга том биетэй гүрвэлүүдийг санагдуулна.
Тэднийг алхимийн лабораторит талсттай товчлуур бүхий жижиг хаалгаар орж ирэхэд номин ногоон өнгийн утаа таазанд тултал битүү уугиж байлаа. Тэгтэл үхтлээ айж сандарсан царайтай нэг хүү яаравчлан тэднийг өрөөнөөс түлхэж гаргав.
Алекс утаанд хорссон нүдээ нухалж явлаа. Тэд дараагийн очих газраа хүрч ирэв. Жари алтан боронзоор угалз гарган чимж будсан бараан өнгийн модон хаалга руу очлоо. Хаалганы дэргэд өндөлзөн зогсох Аамирын сул унжуулсан гар үл мэдэг салганан чичрэхийг Алекс анзаарав.
Энэ юун өрөө болохыг асууж амжихаас өмнө Жари хаалгыг түлхэж онгойлготол тэднийг хөгцний үнэр шингэсэн агаар нөмрөн авлаа. Алекст энэ үнэр чийгтэй газар удаан хадгалсан номны үнэр шиг санагдав. Энд ялаа ниссэн ч дуулдахаар нам гүм ажээ.

_________________
Sakura


Top
   
PostPosted: Dec.09.17 2:28 am 
Offline
Ахмад Гишvvн
Ахмад Гишvvн
User avatar

Joined: Jul.30.06 7:33 am
Posts: 565
Location: Holland
"Энэ бол... номын сан." гэж Жари бөглүү дуугаар хэлэв.
Өрөөний дотор тал их хачин харагдана. Өрөөны голд таазанд тулсан асар том гурван багана харагдах бөгөөд, багана бүрийг тойруулан олон номын тавиур байрлуулж, шатны хашлага бүхий олон төмөр тавцангуудыг хөндлөн гулд барьж босгон дээр нь цаасан бүрхүүлтэй дэнлүү өлгөжээ. Том багануудын нэгнийх нь дунд хэсэгт номын тавиур дээрээс нэг сурагч ном авч харагдах бөгөөд гэнэт зогсож байсан тавцан нь хөдөлж нөгөө сурагч чанх доошоо унах шиг болж гартаа барьсан том ном нь дэлгэгдсэн боловч тэр шалан дээр өд унах мэт алгуурхан газардахыг Алекс бүр мэл гайхан харж зогсоно.
"Гайхалтай биш байна гэж үү? хэмээн Жари биширч буйгаа нуулгүй хэлэв.
Энэ үнэхээр тийм байлаа. Тэрхүү гайхалтай өрөөг Алекс харцаараа гүйлгэн харах үед өөрийн эрхгүй сэтгэл нь догдлов.
Сургуулийн үүд рүү харсан тэр том шилэн хоргонуудад хэдэн зуун мянган ном байдаг байж таарна. Эдгээрийн дунд түүнийг эндээс зугтахад туслах ном байж мэдэх л юм.
"Энд жаахан бүгчим. Бас энэ дуу намсгагч шид үнэхээр уйтгартай."гэж Жари хайнга хэллээ.
Аамир уруулаа мушийлгав. "Ямар байвал Жаригийн сэтгэлд нийцдэгийг мэдэх гэж би олон удаа оролдож үзсэн. Гэвч одоо хүртэл амжилт олоогүй."
Тэр хоёрыг бие биенээ түлхэлцэн дотогшоо ороход Алекс номнуудыг харсаар байлаа. Тийм ээ, энд түүний асуултын хариунууд байх ёстой. Одоогоор юу ч мэдэхгүй байгаа энэ газрын талаар тэр эндээс мэдэж болох юм. Тэр нүдээ бүлтийлгэн тавиураас тавиур луу харах зуур дотроо Наталитай хамт гэр лүүгээ буцаж харих тухай бодож байлаа.
Алекс ээжийгээ бодох үед дотор нь хөндүүрлэж өвдөв. Тэр хоёрын алга болсныг ээж нь мэдсэн байж таарна. Одоо ээж нь гэртээ ганцаархнаа байгаа гэж тэр бодов. Ээж нь хэдэн сарын өмнө, эмнэлэгт хэвтэж эмчлүүлснээс хойш гэртээ ганцаараа үлдэж чаддаг болсон. Гэвч өөрийг нь байхгүйд сэтгэл нь хямарснаас тэр дахиад өвдчихөж магадгүй гэсэн бодол Алекст төрлөө.
Тэр нэн даруй хөдлөх хэрэгтэй.
Алексын бодлыг Жари тасалдуулав. Тэрбээр гараас нь бариад инээмсэглэж харагдана.
"Бидэнд цаг алга. Алив бушуулаарай, бид хичээлтэй,"
Алекс шүлсээ гүдхийлгэн залгиад ээжийнхээ тухай бодлоо толгойноосоо зайлуулахыг хичээх зуураа урагшаа алхлав. Ийм бодол одоогоор түүнд тус болохгүй, харин ч түүнийг сул дорой болгож мэдэх юм. Тэр одоо сэтгэлээ барьж, улам ухаалаг сэргэлэн байх ёстой.
Хээ угалзтай хар хаалга хаагдахад дахиад дуу чимээ сонсогдлоо. Тэдэнд хонгилын цонхоор дээд талд нь бяцxан одод шиг анивчих гэрэлт цохнууд нисэлдэж буй том агуй харагдав.

_________________
Sakura


Last edited by naran1962 on Dec.09.17 6:03 pm, edited 1 time in total.

Top
   
PostPosted: Dec.09.17 4:04 am 
Offline
Давамгайлагч Гишvvн
Давамгайлагч Гишvvн

Joined: Feb.27.13 5:20 pm
Posts: 880
Баярлалаа.

_________________
Х Ү С


Top
   
Display posts from previous:  Sort by  
Post new topic  Reply to topic  [ 64 posts ]  Go to page Previous 1 2 3 Next

All times are UTC+09:00


Who is online

Users browsing this forum: No registered users and 3 guests


You cannot post new topics in this forum
You cannot reply to topics in this forum
You cannot edit your posts in this forum
You cannot delete your posts in this forum
You cannot post attachments in this forum

Search for:
Jump to:  

Copyright Asuult.NET © 2000-2015.
Administrative Contact: Khundaga Khurelbaatar [hundaga@hotmail.com]
Tel: 1-888-303-4927, Fax: 1-888-406-2264.
Powered by phpBB © 2000-2015 phpBB Group. Powered by phpBB® Forum Software © phpBB Limited