#AsuultSambar :

МОНГОЛ УЛС МАНДАН БАДРАГ!
It is currently Oct.23.17 6:05 am

All times are UTC+09:00




Post new topic  Reply to topic  [ 49 posts ]  Go to page 1 2 Next
Author Message
PostPosted: Sep.14.17 5:22 pm 
Offline
Гялалзах Одны Гялбаа Гишvvн
Гялалзах Одны Гялбаа Гишvvн
User avatar

Joined: Aug.02.10 8:07 pm
Posts: 275
Офицерийн нэр төр гэдэг үг бол хий хоосон цуурай биш болой. Дайчин нөхөд болох ахмад Сергей Антонов, Владимир Бережной нар албан тушаал, алдар цолны төлөө армид алба хаасангүй. Тэдэнд оноогдсон үүрэг бол Эх орноо хамгаалах. Энэ л үүргээ биелүүлэхээр тэд амь өрсөн, эргэлт нугачаа бүрд нь үхэл отож байдаг Чечений уулсаар ачаа бүхий автомашины цувааг удирдан аянд гарцгаадаг.

Тэд дайчин нөхөд нь урваж, гай зовлонд орохгүй гэдэгт итгэл төгс байдаг болой. Зөвхөн мөрдөс зүүсэн болгон энэхүү нэр хүндийг өргөж чаддаггүй амой. Тэдний дунд дээд шатны штабын албан тасалгаанд суугч, бузар мөнгөний төлөө дайсанд нэр төр, хүн чанараа худалдагсад бий. Урвагч хэдий чинээ өндөр суудалд сууна, урвалтын үнэ цэнэ төдий чинээ аймшигтай байх болой.

Цусны үнэ цэнэ ...


Last edited by Surfer on Sep.14.17 7:05 pm, edited 2 times in total.

Top
   
PostPosted: Sep.14.17 7:05 pm 
Offline
Гялалзах Одны Гялбаа Гишvvн
Гялалзах Одны Гялбаа Гишvvн
User avatar

Joined: Aug.02.10 8:07 pm
Posts: 275
НЭГДҮГЭЭР БҮЛЭГ

N-ийн цэргийн ангийн захирагчийн орлогч, өөрийгөө цэргийн нэгдсэн агуулахын даргаар өргөмжлөгч хошууч Игорь Шевцов шалган нэвтрүүлэх байрны шатан дээр зогсож тамхилах агаад өөрийнх нь хувьд амаргүй үүрэг болох нэгэн хэргийг шийдэж ядах амой. Ажлын цаг дуусч, агуулахуудыг лацдан харуул хамгаалалтын батальоны харуулд хүлээлгэн өгөөд цаг харахад 19:10 болж байв. Харин хошууч өмнөө буй дараах зорилгыг хэрхэхээ шийдэх л үлдлээ. Цэргийн хотхон дахь гэртээ очиж эхнэр Надятайгаа эвлэрэх ажил байх агаад тэднийх бүтэн долоо хоногийн турш, Шевцовын сүүлчийн ширүүн савалтын дараа үг дуугүй хүйтэн дайн өрнөж байгаа ажээ. Өөрөөр гэр бүл дэх харьцааг нэрлэж боломгүй. Энэ нь хоёулангийнх нь хувьд туйлын тааламжгүй байдал агаад “талуудын” хэн нэг нь л бууж өгсөн тохиолдолд эвлэрэх нь тодорхой байв. Харин Игорь ч, Надя ч бууж өгөхийг хүссэнгүй. Хоёулаа зөрүүд зантайгаас харилцан буулт хийхийг бодохгүй байгаа ажээ. Хэн нэг нь зэвсгээ хурааваас нөгөөгийнхөө өсгийд няц гишгэгдэх нь зайлшгүй хэмээн бодоцгоох болой. Тэгээд ч Игорийн хувьд гэртээ эхнэр нь жанжин байхыг хүсэхгүй байлаа. Гэвч цаашид ингээд байж боломгүй байдаг! . Ийм амьдрал гэж юу байдаг байнаа? Нэгэн гэрт байгаа эхнэр нөхөр хоёр бие биендээ хаа хамаагүй мэт байх нь, нийтийн байрны нэг нь нөгөөгөө үзэж чаддаггүй хөршүүдээс ч долоон дор ажгуу. Хэрэв бууж өгөхгүй байхыг оролдож байгаа бол ядаж байдлыг хэрхэн зөөллөх вэ? Энэ бүхнийг хэрхэн шийдэх нь асуудал болоод байдаг? Ангийн захирагчийн орлогч яаж шийддэг юм билээ гэж бодол болсоор. Гэртээ очих уу, эсвэл энэ бүхнийг нулимж орхиод зөрчилдөөнийг зөнд нь хаячих уу? Тэгээд ойролцоох кафед орж, хоёр шилэн аяга архитай халзагнаж санаа сэтгэлээ тайвшруулах уу? Согтууруулах ундаа түүний санаа сэтгэлийг засна л даа. Түр зуур шүү дээ. Тэгээд цааш нь яах вэ? Ялгаагүй гэртээ очих л болно шүү дээ.

Ерөнхийдөө уухыг тэсвэрлэшгүй хүсэх ч энэ бүхнийг хараахан эрүүл байгаа дээрээ нэг тийш нь шийдэхгүй бол болохгүй билээ. Хараал идмэр, хоёрын нэгийг сонгохоос! Сайн ууж аваад эхнэр дээрээ очих уу? Тэгээд энэ бүхэн юу өгөх юм бэ? Хэрүүл шуугиан уу? Хэрүүл болохгүй л дээ, Надя зүгээр л гэрээсээ явчих байх, согтуу толгой дараа нь тархиа балбах болно. Санаа бодол нь түүнийг хаашаа ч юм нэг зүг рүү хөтлөх агаад санаа бодлынхоо араас хошуучийг, өөрийг нь ч хөтлөх шиг. Үр дүнд нь тэр бээр ээлжит удаагаа гялалзуулж харин эхнэр нь энэ бүхнийг тэсэж үл чадан эх рүүгээ гүйчих байхдаа! Түүнийг хашраах гэж, эсвэл бүр илүү гэсгээх гэхдээ салах өргөдлөө өгөх байлгүй. Амархан хэрэг шүү! Түүний зан аашийг бодоход ингэх нь зайлшгүй хэрэг, харин Шевцовын хувьд эхнэртэй хайртай агаад түүнээс богинохон хугацаанд ч холдоно гэхээс эмзэглэдэг хүн, салах хагацах тухай бодохыг ч үл хүсэх бөлгөө. Энэхүү үнэнч сэтгэлээр нь тоглоод байгаа юм биш биз? Түүнийг яалт ч үгүй буулган авах гэж үү? Дуунд дуулдаг шиг: “Хамгийн гол нь гэр бүлийн уур амьсгал, харин бусдыг аргалж болно”. Харин энэ уур амьсгал түүний хувьд үнэнээ хэлэхэд хэцүүхэн, догшин шуурга эхлэх урьдчилсан мэдээ авчихсан үе таараад байдаг! Дуунд дуулдаг шиг цаг агаараас бусдыг, уучлал гуйсан ганц хэллэгээр нөхцөл байдлыг өөрчилж болно, бусад нь юу ч биш гэдэг үнэн болой. За тэгээд архи дахиж уухгүй гэсэн амлалт өгөх болно! Гүйцээ! Гэрт уур амьсгал тэр дороо тайван болно, гэхдээ тэр эзэн байх эрхээ алдаж, дараа нь ямар нэгэн шалтаг гарах бүрийд л, тэр ч тоогоо алдана л даа, хошууч гэртээ үг хэлэх эрхээ бүрэн алдтал үргэлжлэх болно! Надежда эр нөхрөө өөртөө бүрэн захирагдах боломжийг алдана гэж гонжийн жоо. Хэрвээ найзуудтайгаа ууранд шөнөжин сууж чадахгүй бол тэр ямар юмных нь эр хүн байх билээ? Үгүй бол мянган мянган ашиг сонирхлын тулд гарын үсэг зурах гэж үү? ЯАГААД Ч ҮГҮЙ! Иймээс Надяг буулгаж авах хэрэгтэй, харин энэ бол онолын хувьд боломжгүй зүйл! Ийм л хэрэг мандаагаад байдаг! Ямар ч гэрэл гэгээ алга даа. Хэн дээ ч хэлэх билээ дээ! Хэрэв зээ, цэргийн хотхоноос анги руу чиглэсэн зам дээр автомашины багахан цуваа үзэгдээгүй бол аж амьдралын хэцүүхэн шалаанд орсон хошууч Шевцов хэчнээн удаан зогсохыг хэн мэдэхсэн билээ. Яагаад анги руу гэж үү? Яагаад гэвэл цуваа цаашаа явах газар байхгүй. Зам шууд шалган нэвтрүүлэх байрны төв хаалга руу очдог юм.

- За энэ чинь бас л муу хэрэг байна даа! Шөнөөр хэн нэгнийг харгалзан харах ч амаргүй үүрэг шүү! гэж хошууч өөртөө хэлэв.

- Яаралтай ачих тушаал өгсөн юм биш биз, бурхан минь. Тэгвэл ч согтуугийн хэрэг хаагдах ч, гэр орны уур амьсгалын тухай ярих ч юм биш!

Энэ хооронд автомашины цуваа ангид ойртон ирлээ. Цувааны магнайд яваа “КамАЗ”-аас өнгөлөн далдлалтын хээрийн дүрэмт хувцастай офицер үсрэн буув. Игорь түүнийг шууд л таньж, хошуучийн нүүрэнд инээмсэглэл тодорлоо. Үсрэн бууж Шевцов руу хөнгөн шингэн алхан ирэх ахмад, хошуучийг баярлуулжээ.

- Антон! Эжий минь гэж! хэмээн Шевцов, дургүйцлээ бие мах бодиороо илэрхийлэхийг хичээн дуу алдав.

Гэвч энэ нь ёс төдий л зүйл, зөвхөн офицеруудын хоорондох харьцааг үл мэдэх хүн л итгэж болох тоглоом ажгуу. Гэхдээ итгэхэд ч хэцүү л байх. Хошууч үргэлжлүүлэн:

- Ямар чөтгөр нь чамайг энэ цагт агуулах руу явуулдаг байнаа? Хүмүүс ажлаа дуусгаад гэртээ харих гэж байхад, харин чи гэдэг хүн цуваа хүлээж ав гээд ирж байдаг!

Цувааны дарга ахмад зүдэргээт аяныхаа алжаалыг тайлах мэт таатайяа суниагаад, асуув:

- Хошууч аа, та юунд сэтгэл дундуур байгаа юм вэ? Тэгвэл гэртээ харь даа, хэн чамайг саатуулсан юм вэ? Харин намайг өглөө ачаарай, бааз руу чамтай, чамгүй би орчихно. Хаана хоног төөрүүлэх нь миний хувьд асуудал биш гэдгийг өөрөө мэдэж байгаа биз дээ. Тэгэхээр чи миний хувьд хэрэггүй. Харин авчирсан литр “Московский” архиа би ганцаараа чөлөөтэйхөн цээжнийхээ цаагуур гулгуулчихна. Чи намайг мэднэ шүү дээ. ”Ганцаараа уудаггүй” гэдэг балай зан надад хамааралгүй. Яв даа, Игорек минь, яв! Би өөрөө танай хөндий агуулахын жижүүрийг олчихно. Ямар анх удаагаа ирж байгаа биш, хэмээн ахмад Сергей Антонов, хошуучийн ярианы төрхөнд тохируулан хариуллаа.

Чечень дэх Нэгдсэн бүлэглэлийн дайтагч ангиудын дайчдад төрөл бүрийн хангалт тээвэрлэлт хийгч авто тээврийн тусгай батальонуудын нэгний ротын захирагч түүнийг Антон хэмээн нэрлэн дуудахад дуртай гэдгийг тэр бээр сайн мэдэх болой.

Энэхүү агуулахад ахмад Антонов хамгийн багадаа сард нэг удаа айлчилдаг агаад харин ангийн захирагч хошууч Гена Воробьев тэртээ нэгэн цагт түүнд захирагддаг байж билээ. Хоёр офицерийн анхны алба хаасан газар нь Тамбовын хорооны сургуулийн суман байсан юм. Эхлээд ахлах дэслэгч Антонов тушаал дэвшиж, түүнийг Бор шувуу хэмээх хочтой Воробьевийн алба хашиж байсан сургууль ротын захирагчийн үүрэг гүйцэтгэгчээр томилсон агаад Воробьев Геннадий Владимирович ч бас ахлах дэслэгч цолтой байв. Үнэндээ Сергей ротыг сар гаруй л даргалсан ажгуу. Зөрүүд хэдэр араншин, архинд дуртай зан нь офицер залууг албан тушаалаа үргэлжлүүлэн хаших боломж олгосонгүй, тэгээд л тэр Генатай үүрэгт ажлаа солилцсон юм. Тэр бээр ч ротдоо тогтвортой ажиллаж, удалгүй энэ агуулахад дэд хурандаа цолны зэрэглэлтэй захирагчийн албан тушаалд томилогдсон ажээ. Харин Антонов дөрвөн жил салаагаа баатарлагаар даргалж, тав дах жилдээ ротын захирагчаар дэвшжээ. Тэгээд ч тэр бээр албан тушаал одоохондоо ахих гэж мэрийсэнгүй. Сергей, Гена хоёр дэслэгч ахуйн нөхөрлөлөө үргэлжлүүлсээр байгаа билээ. Тэдэнтэй Воробьевын орлогч Игорь Шевцов ч нэгдсэн ажгуу. Энэ агуулахынхны хувьд ахмад Антонов өөрийн хүнд тооцогдох амой.

- Игорь, чи юу болоод хөшчихөв өө? Надя руу яв! Зөвхөн Генкад намайг ирээд байна, хүрээд ир, жаахан сууцгаая гэж байна гэж хэлээрэй! Чи яв даа яв, гэр лүүгээ яараад байлуу? Эхнэр чинь хүлээж ядаж байгаа, оч доо?

Шевцов асфальтан зам дээр нулимав.

- Аах аа, мөн ч хүлээж байгаа даа!

- Юу болоов? гэж ахмад асуугаад,

- Хэрэлдэцгээсэн үү?

Игорь хариулж амжсангүй, тэдэн рүү ШНБ-ны жижүүр ахлагч ирж:

- Нөхөр хошуучид, ахлагч Елисеев харьцахыг зөвшөөрнө үү!

- За?

- Ангийн жижүүр утасдаж, юун цуваа болохыг сонирхож, ямар заавар өгөхийг асууж байна.

Ангийн захирагчийн орлогч асуув:

- Хэнээс асууж байгаа юм вэ?

- Танаас!

- Тэр намайг ШНБ дээр байгааг хаанаас мэдэв?

- Би хэлсэн юм.

Хошууч ахлагчид хандан шогшрон хараал тавьж:

- Төнхөнө гэдэг чинь энэ дээ! Ингэхэд ямар заавар өгдөг юм вэ? Мэдээжийн хэрэг, техникүүдийг тавиуланд оруулж, бие бүрэлдэхүүнийг хооллоод, амралтын байранд амраа.

Дараа нь асуув:

- Хэн жижүүрт гарч байна?

- Нөхөр хошууч, дэслэгч Агаев !

- Шинэ залуу юу? Анх удаагаа гарч байна уу?

- Яг тийм!

Шевцов гараа савчиж:

- Хэрвээ анх удаагаа гарч байгаа бол яахав. Гэхдээ түүнд ингэж дамжуул, жижүүрийн үүрэг гүйцэтгэх бүх заавар, гаднын этгээд ангид нэвтрэх журам түүний өмнө өлгөөтэй байгаа. Тэгэхээр өөрийнхөө гавлыг жаахан өргөөд анхааралтай уншиг. Харин Елисеев чи, техникүүдийг шалгах хэрэггүй, манайхны хүүхдүүд ирсэн байна. Тавиулангийн жижүүртэй холбогдож, цувааг шинэ боксонд (Бокс - машин техник тавьдаг байрлалыг нэрлэдэг нэр) байрлуулах захирагчийн өөрийнх нь тушаалыг дамжуул. Ойлгов уу?

- Яг тийм!

- Гүйцэтгэ!

- Нөхөр хошууч, гүйцэтгэе!

Ангийн захирагчийн орлогч санаа алдаад, Антоновт хандан:

- Ямархуу боловсон хүчин алба хашихаар ирж байгааг харав уу? Ангийн жижүүр гэхэд л дөнгөж дээд сургууль төгсөөд ирсэн хүн? Ямар гайхал нь энэ ондоогоор нэрлэхийг бодож олдог байна аа! Агаарын десантын дээд сургууль, Хуягт танкийн их сургууль гэхээр ойлгомжгүй байна уу! Мундаг, тийм үү? Оросоор цэвэр ойлгомжтой байгаа биз дээ! Гол нь ойлгомжтой байх! Өмнө нь цэргийн сургууль гэхээр чухам юуных нь ойлгомжгүй байсан шүү? Ямар нэгэн ТМС-тэй төстэй, тэдгээрийг бас сургууль гэдэг шүү дээ! Ингээд л ээлжит тэнэглэл тарж байгаа юм даа.

Антонов тоглосон шинжгүй, учирлангуй ухуулж:

- Ээ, үгүйдээ Игорь минь, энэ тэнэглэл биш. Дээд сургууль болоод их сургууль гэдэг чинь зэрэглэл өөр, папах малгайных нь хажлага илүү том, дагаад цалин хөлс нь харьцуулшгүй өндөр байж таараа. Тэнд бидний байх газар биш, чөтгөр алгад! Чи юунд албатай хүнд уураа гаргаад байгаа юм вэ?

- Тэгээд, тийм дээд сургууль төгссөн офицер байж “Цувааг яах юм вэ?” гэж тэнэг асуулт тавьж байна шүү дээ. Буудчихмаар новш уу! Энэ дэслэгчид юу хийх нь өөрт нь ойлгомжгүй байна гэж үү? Тэгээд ч зааварчилгаа хамрынх нь өмнө, хамгийн юм ойлгодоггүй хүн ч олоод харчихаар өлгөөстэй байхад шүү. Энийг ингэж, дараа нь тэгж гээд... Үгүй дээ, асуулт тавьдаг тэр хэн юм, муу шинэ цэрэг.

Хүрэлцэн ирсэн цувааны дарга ийн хэлэв:

- Өөрөө залуу байгаагүй юу? Санаач! Дэслэгч, чамд долигономоор санагдсан ч юм бил үү?

- Тэгэхийн тулд хэнд долигонож байгаагаа мэддэг байх хэрэгтэй, үгүй бол “ээж шал угаана” гээд зогсож байдаг балай болно шүү дээ.

- За яах вэ, болъё! Игорь чамд ямар нэг юм тохиолдоо юу, их бухимдуу байх чинь?

- Чи Надягийн тухай асууж, хүлээж байгаа яв гэлүү? Би чамд “тэр мөн хүлээж байгаа даа” гэсэн!

- Ойлгомжтойхон яриа ч дээ? Хэрэв ингэх нь хэрэгтэй гэж үзвэл шүү дээ, би заавал гэж тулгаагүй шүү!

Шевцов гараа савчиж:

- Үүнийг тайлбарлах юу байх вэ? Тэр намайг хүлээгээгүй. Цаадах чинь гэж бас нэг өргөс бий болчхоод байна. Өдөрт гурваас дөрвөн цуваа явуулж, төчнөөнийг хүлээн авч ямархуу нөхцөлд ажиллаж байгааг харж байгаа биз дээ, тэгэхэд тэр нөгөө юмаа л яншина шүү.

- Гэвч ажпын чинь талаар биш байлгүй дээ.

Шевцовын эхнэрийг Антонов сайн таних билээ.

- Маргаангүй ажлын талаар биш, уулаа л гэж! Өнгөрсөн долоо хоногт десантынхантай яаж савсан гэж бодно! Гэртээ агсан тавьчихсан гээч! Би юу ч санахгүй байгаа юм, гэхдээ тэр л тэгж яриад байгаа. Тэглээ ч гэсэн дээ! Би гэдэг хүн муудаж болно биз дээ? Ойлгож болох байтал, тэр намайг амьдаар минь залхааж байдаг!

- Ялгаагүй, намайг ч бас залхтал яншдаг байсан!

- Чи бол өөр хэрэг! Харин миний хувьд гомдмоор байна!

- Чиний хувьд ойлгомжтой! Игорек минь тэгэхээр Генаг дуудчихаад, гэртээ харьж байдлыг намжаа!

Шевцов зөрүүдэлж:

- Болох л байлгүй дээ! Чамайг ирснийг тэмдэглэх хэрэгтэй, тэгээд ч намайг зөрүүд араншинтайг мэдэг. Бид бүгдээрээ хутганы ирэн дээгүүр яваа хүмүүс, ялангуяа чи бол эхний ээлжинд, дахиад уулзаа ч уу, үгүй ч үү, хэн мэдлээ?

- Битгий хар амлаад бай!

- За яасан, тийм биш гэж үү?

- Тийм нь тийм, гэвч эхнэртэйгээ эвлэр, үгүй бол цаашдаа улам л муудна гэдгийг бодоорой!

Хошууч бууж өгсөнгүй:

- За, тэр яахав! Би захирагчийг дуудчихъя, чи буудал руу яв, минийхээр Мари өнөөдөр жижүүртэй байгаа. Тэнд Маритай хэрхэхээ тохиролцоод, хувцсаа солиод байж бай, бид яваад очъё. Өө, тийм даруулгаа мартчихсан байна, гуанзаар орж ямар нэг юм авахаас!

Антонов нөхрөө тайвшруулж:

- Даруулганд санаа бүү зов, би гурав хоногийн хуурай хүнстэйгээ яваа!

- Тэгэхээр, хол явах нь ээ дээ?

Ахмад тавьсан асуултаас шууд зайлсхийж, яриагаа өөр сэдэв рүү хандуулж:

- Ойрхон биш ээ! Харин эхнэрийн чинь хувьд... Хэдийгээр энэ миний хэрэг биш ч, одоохондоо эрүүл байгаа дээрээ чамд хэлэх юм байна. Чи намайг гэр бүлээсээ салсныг мэднэ. Тийм ээ, ганцаараа амьдрах амар юм шиг санагдаж болно. Өөрөө өөртөө эзэн, хаашаа явах, юу хийх, авгай эргүүлэх, цохих гээд товчхондоо бүрэн эрх чөлөөтэй! Гэвч Игорек минь энэ бүх тааламжтай зүйлд, ганцхан “тотгор” бий. Миний туршлагад итгээрэй, аймшигтай нь энэ бүхнийг, чиний энэ бүх эрх чөлөөг ганцаардал гэдэг нэг юм зайлшгүй дагах болно. Энэхүү хараал идсэн ганцаардлаас хаашаа ч зайлахгүй. Чи хэнд ч хэрэггүй! Өөртөө ч гэсэн! Шөнийн хань олдоно биз гэж үү! Гагцхүү тэдний энхрийлэл нялуун, хуурамч байдаг. Тэгээд ч тэд ганцаардлыг дарахгүй, харин ч эсрэгээр энэхүү хайхрамжгүй дурын үйлчилгээ нь улам л дэвэргэнэ. Игорек минь ганцаардал гэдэг чамайг овоо хараандаа авсан мэргэн буудагч л гэсэн үг. Хараанаасаа салгахгүй шүү! Хий хоосон ганцаардлаас салах ганц арга нь согтох. Гэвч архи чамайг хэр их өөртөө татна, эрүүл болоход төдий чинээ амьдрахад хүнд болно гээч! Миний юу ярьж байгаад итгээрэй.

Хэн бүхний наргианч, салан задгай, зугаа цэнгэл хөөгч гэж мэддэг, чадварлаг, эр зоригтой офицерт тооцогддог найзынхаа гэнэт ийнхүү хүүрнэхийг сонсоод Шевцов үнэхээр гайхшрав. Гэр бүлийн барилдлагад хүлэгдсэн олон эрчүүд хэнд атаархдаг гээч! Сергей чин үнэн сэтгэлээ гүн бат нууж, сайн өнгөлөн далдалж чаджээ! Тэгээд ч энэ бол хошууч Шевцовын хувьд нээлт байлаа.

- Антон! Энэ бүхнийг чи надад ярилаа гэж үү? Чамаас ийм үг сонсоно гэж бодсонгүй шүү! Би ч, чиний амьдарч буй хэвшил сэтгэлд чинь бүрнээ тохирдог юм байна гэж боддог байсан юм.

- Миний юу ярих нь нэг хэрэг, юу бодох нь нөгөө хэрэг, гуравт өөрчлөгдөхийг хүсэх нь тусдаа хэрэг юм. Харин би олон юм өөрчлөхийг хүсдэг ч хэдийнээ оройтжээ. Бүгд намайг эрх чөлөөтэй, бие даасан, хамаа намаагүй үг хэл, үйлдэлтэй тэр л Антоноор дурсах болно. За энэ тухай дуусгая! Генаг дуудаад, хаачихаа өөрөө шийд. Харин бид энд өглөө болтол зогсох нь байна шүү, гэтэл би зургаагаас ачаа ачна. Бас Мариг бүү мартаарай, уухаас гадна, тэр унтуулахгүй шүү дээ. Товчхондоо би буудалд байна. Ирсэнгүй гэж гомдохгүй, ойлгож байна.

Офицерууд салж явцгаав.

Буудлын жижүүр Мари буюу Марина хэмээх нөхрөөсөө салсан, түүнээсээ болж зан ааль нь эвдэрсэн байж ч магадгүй агаад бүхий л боломжит будаг шунхийг нүүрэндээ түрхсэн, харьцангуй залуухан бүсгүй Сергейг хараад инээд алдан угтав. Ширээн дээрх уншиж буй зүйлээсээ харцаа салгахад, түүний нүд сэргээд явчихав.

- Серёжа? Хонгор минь? Энэ чинь чи юу?

- Танихгүй байна уу?

- Юу танихгүй байна уу гэж! Уулзалгүй удсан байна шүү дээ?

- За, чи битгий дэгсдүүлээд бай л даа? Өнгөрсөн сард уулзаа биз дээ?

Түүний гоёмсог шаргал үсээрээ мөрөө бүтээхийг хичээх мэт сээтгэнүүр маягаар хүзүүгээ хажуу тийш гилжийлгэх нь, ямар нэгэн нууцлаг, гүнзгий дотно харьцааны тэмдэг адил харагдах агаад гоо сайхнаа гайхуулах лугаа адил зогсоод бүсгүй ийн асуув:

- Чи манай энд удах уу?

- Мари минь, яг урьдынх шиг ээ! Ганц л хононо.

- Загас байхгүй шөнө бүр ч муу биш гэж ярьдагчлан юу ч гэхэв дээ, гомдмоор л байна шүү. Шүршүүртэй ердийн өрөө авах уу?

- Заавал өргөн ортойг авна шүү. Чамайг өөртөө байнгын хамтрагч олчхоогүй гэж найдъя. Хуучны найзаа хөөхгүй биз дээ?

Ахмадыг тайвшруулж бүсгүй:

- Серёжа, санаа бүү зов! Хүнтэй болоогүй, тэгээд ч бүгдийг маш сайн санаж байна. Ялангуяа аянга цахилгаан цахисан аадар бороотой тэр шөнийг. Цонхны цаадах модонд аянга буух тэр үед ер бусын сэтгэл ханамж эдэлсэн үүл борооны цэнгэлт мөч, тийм юмыг мартаж болно гэж үү? Үгүй дээ, хонгор минь тийм юм мартагддаггүй юм.

Сергей бүсгүйг шоглонгуй буруутгаж:

- Мари юун ч илэн далангүй юм вэ? Даруухан байх хэрэгтэй шүү дээ!

- Даруухан гэнээ? гэж Марина давтан асуулаа.

Эмэгтэйн нүд гэнэт гунигтай болоход, юунаас болов гэдгийг ахмад ойлгосонгүй.

- Тэгье дээ, Серёжа, би чиний хувийн чинь хүүхэн байя.

- За ингээд тохирлоо. Энд би хүүхдүүдтэй жаахан сууцгаана, дараа нь харин Марина би чамайг хүлээж байя.

Бүсгүй ийн асуув:

- Антон минь ганцхан зүйлийг хэлээч, битгий гомдоорой, би чиний хувьд ердийн нэг байдаг л янхан уу? Шөнийн зугаа юу? Ямар ч тохиолдолд чиний хариулт юуг ч өөрчлөхгүй, зөвхөн үнэнийг хэл, тийм үү? Антон!

Офицер удаан бодсон ч үгүй:

- Үгүй дээ, юу гэж янхан шиг байхав, миний хувьд...

- Юу ч битгий тайлбарла, яв даа! Хэрэгтэй бүхнээ би мэдлээ!

- Зөвхөн, Марин минь, чөтгөр алгад, өөрийнхөө наад тэнэг будаг шунхаа арилга, яах гэж ингэж улаан арьстны ахлагч шиг буддаг юм вэ?

- Ашгүй дээ, ингэж хэн нэг нь ажигладаг байж ! Чамаас өмнө хэн ч анзаардаггүй байсан юм, чи л анзаардаг байна шүү!

Сергей ийн асуув:

- Энэ тийм чухал юм уу?

- Миний хувьд тийм. Үүнийг чи ойлгохгүй! Гэвч Серёжа минь чи яв даа, бид хэмжээ хязгааргүй ярьчихлаа .

Сергей санаа алдаж:

- Харин ээ, өнөө орой чинь миний хувьд яагаад ч юм нэг л хачирхалтай байх чинь, Игорьтой түүний гэр бүлийн асуудлыг хэлцээд л, одоо чамтай сэтгэл зүрхээ уудлаад л.

- Тэдний гэрт болж буй явдалд Игорь өөрөө буруутай! Хэдийгээр Надя захирангуй зантай ч, журамтай бүсгүй, гэвч хэн хэн нь магнайлагч болох гэнэ. Гэтэл тэр бээр, Надя зөвхөн гэртээ, аж ахуйн хувьд магнайлагч байхыг хүсээд байгааг ойлгохгүй байгаа юм уу эсвэл ойлгохыг хүсэхгүй байгаа юм. Эхнэртээ бууж егөөд л болоо ш дээ, түүнд. Хэрэв тэд салчихвал харамсалтай хэрэг шүү. Хошууч хэдийгээр чанга эр ч түүнийг архи дор нь сүйрүүлнэ дээ. Надяг буцаж ирэх гэсээр байтал архи түүнийг залгичихна. Ядаж чи түүнд хэлээд үзээч! Чамайг энд бүгд хүндэлдэг шүү дээ, Игорь ч бас. Үгийг чинь сонсож магадгүй!

Антонов мөрөө хавчиж:

- Марина, би оролдоод үзье. Би явлаа, уулзталаа баяртай.

- Уулзталаа баяртай! хэмээн аяархан шивнээд Мари уйтгарлаж, гунигласан харцаар хайрладаг эрийнхээ араас ширтэв. Бүсгүй түүнийг эртнээс, өөрийнхөөрөө хайрласаар ирсэн ажгуу.

Антонов буланд байрлах, ангид дээд удирдлагынхан ирэхэд байрлуулдаг өрөөнд оров. Тэнд тохилог агаад нэг үгээр люкс өрөө ажгуу. Мэдээж, энэ үг цэргийнхний ойлголтоор шүү дээ. Ахмад шүршүүрт орж, бэлтгэлийн хувцас өмсөөд, ширээ засаж эхэллээ. Хэдийгээр засах гэдэг үг арай л ахдах ч, ширээнээ бүх буудлын өрөөнд байдаг гурван шилэн аяга бүхий галуун хүзүүт лонх бүхий тавиуртай зэрэгцүүлэн, амралтаас ирсэн ахлагчийн өгсөн москвагийн савлагаатай хоёр шил “ Столичной” архийг тавив. Офицеруудын ширээний салшгүй хүнс лаазтай жигнэсэн мах, ногооны таташийг онгойлгож, замдаа худалдан авсан талхыг зүсэж бэлдлээ.

Сергей тамхи асаах тэрхэн хоромд хоосон буудлын хонгилоор алхах хөлийн чимээ сонсогдов. Өрөөнд хошууч Шевцов болон хошууч Воробьев нар орж ирэв. Антонов сүүлдэж орж ирсэн ангийн захирагчтай тэврэлдэн мэндэллээ. Геннадий гэрийн даршилсан хүнс уутнаас гаргангаа, асуусан нь:

- Антон? Танай батальонд чамаас гадна өөр хэн томилолтоор явдаг юм вэ?

- Яагаад үүнийг сонирхох болов?

- Яахав, танайхаас зөвхөн чи л ганцаараа манайх руу шагайх юм байна шүү дээ. Тэгээд ч Чечень рүү үндсэн хангалтыг эндээс нийлүүлдэг болохоор байнгын бүрэлдэхүүнийг чинь энгийн болчихсон юм уу л гэж асууж байгаа нь энэ?

Сергей тайлбарлаж:

- Орон тоо бүрэн байгаа, харин үнэхээр рейсэнд явуулчих хүнгүй болчхоод байгаа. Хоёрдугаар ротын захирагч академид явчихсан, түүний оронд саяхан нэг ахмад ирсэн ч, ангид ирээд тэр бээр долоо хоног л болж байна. Хэдийгээр өөрийн хүн ч, түүнийг өмнө байсантай зүйрлэвэл амны салиа нь арилаагүй амьтан, түүнийг автын аянд явуулах арай л эрт байгаа юм. Гуравдугаар ротын дарга хал үзэж хашир суугаад ирсэн чинь, шар тусчихдаг байгаа? Уг нь ч болгоомжлох арга хэмжээ авсан юм биш үү, шийгуаг зүсэхээсээ өмнө халуун усаар угаасан гэвэл үнэмших үү?

Агуулахын офицерууд маш их гайхширч:

- Яагаад тэгдэг билээ?

- Би ч гэсэн түүнээс, яагаад угааж байгаа юм вэ? Эсвэл хальстай нь идэх гээ юу? гэж асуусан л даа. “Болгоомжтой хүнийг бурхан хайрладаг юм” гэж хариулдаг байгаа! Тэгээд хайрласан нь тэр! Боолгосон юм шиг унадаг байгаа! Салаадын дарга нараас гайгүй хоёр хүн байсан юм. Нэгийг нь, Миша Карпенког саяхан буудчихсан. Тэр бээр хүмүүнлэгийнхэнтэй ямар нэгэн аулд (Аул - Кавказын уулын сууринг нэрлэдэг нэр) очсон юм. Тэдэнд элсэн чихэр, гурил зэргийг түгээж л дээ, хариуд нь мэргэн буудагч сум илгээчихсэн. Суурингийн яг төвд, юм түгээж байхад нь шүү. Винтовоор буудсан ч азаар сум баруун уушгийг нь нэвт гарсан байв. Эмч эдгэнэ гэсэн ч госпиталд хэвтээд удаж байна. Хоёр дахь нь Коля Болдин амралттай байгаа. Үлдсэн нь танай ангийн жижүүр шиг залуус. Хэлэх юмгүй сайн хүүхдүүд ч туршлага байхгүй, тэгээд ч гүний аянд ямар ч бэлтгэлгүй улс. Тэгээд л бага багаар Чечень рүү явуулж дадлагажуулж байна даа. Ингээд л Казбек Дудашев бид хоёр өөрсдийнхөө ч төлөө, тэдгээр залуусын ч төлөө зүтгэх болсон доо, миний хувьд энэ хуваарийг эсэргүүцэх юм алга. Батальоны дотоод дүрэм журам хийгээд уйтай залхам байдлаас болж үхмээр санагдана шүү дээ! Штабын дарга дүрэмдэж гарах агаад хэн ч түүнээс зайлах аргагүй, харин уйтгар гунигаас болж боож үхмээр, тэгээд ч тэнд хошуун дээрээс чинь бариад чамайг газар савах гэнэ. Үгүй дээ, хэн ч юу ч сурдаггүй хичээл, жагсаалын үзлэг зэрэг хэрэггүй юм хийсэн болж анги дээр байнга байснаас, минийхээр бол Чехнид (Чех - Чеченийг цэргийнхэн нэрлэдэг хоч нэр) байсан нь дээр болой! Ташрамд хэлэхэд, Игорек найз минь, анги руу утасдаж, манайхны байрласан газраас ахлагчийг уриач дээ.

Шевцов бувтнаж:

- Казбек өөрийн гэсэн орчинтой хүн шүү дээ. Заавал урих шаардлагатай юм уу?

Антонов зөрж:

- Андуурч байна, Игорь. Ахлагч өөрийн гэсэн бодолтой хүн. Бидний хооронд ямар нэгэн чухал яриа өрнөх бил үү? Тэгээд ч энэ бол тунирхал биш, харин захирах захирагдах ёсны учир утгыг зөв ойлгоход билээ

- Боллоо! Бүх юм бэлэн, хэмээн Воробьев ширээ рүү харж хэлээд, - Игорь, чи юу хараад зогсчихов оо? Явж, хуаран руу утасд, Казбекыг дууд, эхэлцгээе!

Шевцов гарч, утасдаад, удалгүй бүгд цуглав.


Top
   
PostPosted: Sep.14.17 7:06 pm 
Offline
Гялалзах Одны Гялбаа Гишvvн
Гялалзах Одны Гялбаа Гишvvн
User avatar

Joined: Aug.02.10 8:07 pm
Posts: 275
ХОЁРДУГААР БҮЛЭГ

Захирагч хундага өргөж:

- За эрчүүдээ? Уулзсаны төлөө? Аз хийморийн төлөө? Тэр бол хэзээ ч, хэдийд ч, даа ялангуяа энд бол амин чухал юм. Чеченьд аз хийморьтой байна гэдэг бол амьдрал гэсэн үг! Тэгэхлээр аз хийморийн төлөө?

Бүгд хундагатайгаа хөнтрөөд, чимээгүйхэн даруулгаар даруулав.

Шевцов гэнэтхэн яаран хундагалав.

- Игорь, яасан яарч байх юм вэ? гэж Антонов асуув.

- Гэр лүүгээ! Бууж өгөхөөр шийдсэн! Антоны хэлснийг сонсоод, бодож байгаад шийдлээ, ер нь зөрүүдлээд юу олж долоох юм вэ? За яахав, тэр даргархаж л байг! Хэн нэг нь бууж өгөх л ганц арга байна. Би л бууж өгөхөөс! Удаан суух боломжгүй минь ойлгож байгаа байлгүй. Эрчүүд минь, тулаанд унасан хүүхдүүдийн төлөө гурав дахиа татчихаад л би гэдэг хүн явна шүү. Гомдохгүй байх гэж бодож байна?

Тэдний дунд үг дуугүйхэн сууж байсан Казбек түүний үгийг дэмжиж:

- Сайн байна, Игорь, эр хүн шиг шийдлээ гэж андгайлахад бэлэн байна! Эмэгтэйчүүдийг хүндэтгэж, буулт хийж байх хэрэгтэй, Манай овгийнхоны эдэлж буй зовлон үргэлжилж буй ч эмэгтэйчүүд л амьдралын хүндийг үүрч байна шүү дээ. Зөв шийдлээ, тиймээс өөрийнхөө сэтгэлийн үгийг хэлж хундага өргөе.

- Алив, Казбек минь!

Ахлах ахлагч босож:

- Бид бүхний хайрлан хүндэлдэг бүх эмэгтэйчүүд, бидний ээж, эхнэр, эгч дүүсийн төлөө ууцгаая. Биднийг эргэн ирэхийг хүлээж, сэтгэлээ чилээж, нүдээ аргатал хүлээж байгаа хэн бүхний төлөө!

- Казбек, сайхан үг хэллээ гээд офицерууд хоёр дахиа хөнтөрцгөөв.

Тамхи татсаны улмаас өрөөнд тамхины утаа битүү хөшиглөн манарах ажээ.

Сергей босож цонх руу очиж онгойлгов. Өрөөнд үдшийн сэрүү татсан таатай сайхан агаар, царцаа голионы үл тасалдан царгилах дуутай холилдон орох ажээ. Маригийн дурссан тэрхүү дурсгалт шөнө шатсан мод, цонхон дор байхгүй байгаа нь яагаад ч юм гуниг төрүүлэх амой. Шөнийн тэнгэрт одод гялалзаж, үүлэнд хучигдсан уулс алсад чимээ аниргүй налайх аж.

- Танай энд чимээ аниргүй сайхан байна шүү! Манай наранд түлэгдэх шахсан талтай адилгүй юм. Хэрэв зэ, хараал идсэн энэ дайн болоогүйсэн бол энд амралт зугаалгын газар байгуулахсан! Цанын зам, байгууламж угсарч, амралтын газар байгуулаад л. Бас загасчлал? Унже дэх уулын голын нүргээнд тулбага болоод хадран бариад л! Хүмүүс ирж амарч, сувилуулж, баяр хөөр болж байх байсан даа. Үгүй, ингэхэд хэн нэгэнд л дайны гал асаах хэрэг байж дээ! Муу ухнуудыг! Хувийн ашиг сонирхол, мөнгө, засаглалын төлөө энэ бүхэн болж байгаа. Адгууснууд! Энэхүү утга учиргүй дайны буруутан гээд хэн нэгнийг надад харуулах юм бол хүзүүг нь хуга мушгихсан!

Андынхаа хилэнт үгийг Воробьев тасалж:

- Антон, чиний хүзүүг нь хуга мушгих гээд байгаа тэр улс чинь дэндүү өндөрт байгаа улс! Хүрэх ч үгүй! Энэ тухай ярихаа болъё. Дэмий юм яриад яах вэ? Ширээнд суу, гуравдахиа татацгаая. Тэгээд ч Шевцов яараад байж ядаж байна ш дээ.

Сергей ширээнд буцаж ирж суулаа.

Энэхүү хэнд ч үл ойлгогдох, хэрэгцээгүй хахир харгис дайны хөлд үрэгдэгсдийн төлөө хундага өргөв. Хүн бүр л амьд ахуйд нь таньдаг байсан хэн нэгнийг дурслаа. Тийм танил, анд нөхөд хүн бүрт цөөнгүй байх ажээ.

Бүгд босож, чимээгүйхэн хөнтөрцгөөв. Эргэн дурсаж буйн тэмдэг болгон дуугаа хураан хэсэгхэн зогсоод, сууцгаав.

Энэ дайныг хараал идэг! Энэ бүхнийг өдөөн дэгдээсэн хэн бүхэн, түүнтэй холбогдсон бүхнийг хараацгаая!

Удаан бус ч хахир хатуу нам гүм байдлын дараа Шевцов хүрмээ мөрөн дээрээ тохож:

- За эрчүүдээ би явлаа?

Сергей хошуучийг үдэж:

- Тэг дээ, Игорек минь! Аяыг нь олоорой, аяыг нь олоорой! Цэцгийн хүлэмжээс сарнай аваарай. Уучлал гуй! Ерөнхийдөө байдлыг намжаа. Миний өмнөөс Надяд мэнд хүргээрэй, чамд амжилт хүсье!

- Сергей минь заавал дамжуулна! Дайлсанд баярлалаа, маргааш болтол баяртай!

- Игорь хүлээгээрэй, гээд Казбек ч босож, - Хэрэв ээ ахмад Антонов дургүйцэхгүй бол би ч гэсэн явъя. Замд жаахан ядарлаа, хэвтэж амаръя. Зөвшөөрнө биз дээ, даргаа? Тэгээд ч таныг хошууч Воробьевтой ярих юм байгаа байх гэж бодож байна.

Антонов захирагдагчийнхаа гуйлтыг эсэргүүцсэнгүй.

- Казбек минь хүссэнээрээ бол доо. Явахынхаа өмнө нэг татчих УУ?

- Үгүй дээ, болсон! Намайг нэг их уудаггүй чи мэднэ шүү дээ.

- Тэгвэл амар даа, Казбек минь! Энд, буудалд өрөө авах уу?

- Үгүй. Бие бүрэлдэхүүн рүүгээ очно. Тэднийг өглөө тавд босгоно!

Ахмад ахлах ахлагчтайгаа санаа нийлж:

- Сайн байна! Би ч гэсэн бас зургаа гэхэд очиж, ачилтын явцыг харна.

- Тавтай нойрсоорой!

- Тавлаг, тавлаг!

Дудашев, Шевцов хоёр гарлаа. Ярианы сэдэв ч шууд өөрчлөгдөв.

- Антон юу ачих юм вэ дээ? гэж Гена асуув.

- Бүгдээс нь жаахан, жаахан. Түлш хоёр “саван”-д дүүргэнэ, дөрвөн “КамАЗ”-д сум, галт хэрэгсэл ачна. Баримт цохсоныг зэрвэсхэн харахад “Шуурга”-д зориулж 220 миллиметрийн тийрэлтэт сум, төрөл бүрийн мина, буудлагын зэвсгийн сум хайрцаг хайрцгаараа байсан. Тэгээд гурван “Зил”-д хүнс болоод хувцас хэрэглэл, хангалтын янз бүрийн новшийн зүйл ачна.

Воробьев багцаалж:

- Тэгэхлээр есөн машин ачих нь ээ?

- Ачаанд есөн машин! Арав дахь нь техникийн цоожинд Казбекын МТО-AT машин, техникийн засвар үйлчилгээнд явна.

Ангийн захирагч толгой сэгсэрч:

- Антон минь, новшийн цуглуулга үүрүүлж дээ чамд!

- Тэгээд ямар ялгаа байгаа юм?

- Ямар гэж асууж байна уу? Миний найз минь, маш их! Өнгөрсөн сард ийм холимог ачаа бүхий бага хэмжээний цуваа руу зургаан удаа дайрсан шүү. Гурвыг нь дээрэмчид үнс нурманд нь хийсгэж, үлдсэнийг нь олзолж авсан. Машиныг нь ч, ачааг нь ч, хүмүүсийг нь ч. Дараа нь айлган сүрдүүлэхийн тулд удаан хугацааны турш манай цэргүүдийн толгойг зам дээр огтолж хаяж байлаа! Надад манай тусгайгийнхан тоо бүртгэлийн талаар байнга танилцуулж байдаг юм.

Сергей асуув:

- Танайхаас энэ хугацаанд нийт хэчнээн цуваа гарсан вэ?

- Арван найм!

- Ингэхлээр арван хоёр нь нэвтэрч гарсан гэсэн үг үү?

- Тийм ээ! Гэвч энэ арван хоёроос долоо нь дайтсан. Багцаалж байна уу?

Антонов гайхсанаа илэрхийлж:

- Тэгээд яаж тэд бүтэн үлдэв?

- Зарим нь өөрсдийн хүчээр няцааж, үлдсэн нь нэмэлт хүч дэмжсэнээр.

Ахмад дахиад асуулт асуув:

- Одоо цагийн байдал ямархуу байна вэ?

Воробьев найзынхаа асуултанд хариуллаа. Түүнээс тоймловол, одоо тагнуулын мэдээллээр Кармахын дүүрэгт ганц нүдэт Бекмураз түйвээж байна. Түүний дээрэмчдийг өнгөрсөн намар ТТГ-ын тусгайгийнхан үүрэнд нь хүчтэй цохилт өгсөн ч гүйцэд устгаж чадаагүй ажээ. Дээрэмчдийн үлдэгдэл агуй, хад хавцлаар тархсан амой. Тэгтэл даваа гүвээ цасанд дарагдаж, явган цэргүүдийг татсаны улмаас зөвхөн агаарын цэргийнхэн ажиллаж, сонгосон цэгүүдэд сэргийлэх маягаар цохилт өгч байсан юм. Ингээд л Бекмуразад дээрэмчдийнхээ цөмийг авч үлдэх боломж олгосон ажгуу. Хавар болж, газар дэлхий ногоороод ирэхлээр ганц нүдэт өөрийнхөө сүргийг дахин нэгтгэсэн. Мөн хөлснийхнөөр хүч нэмсэн байх гэж таамаглаж байгаа юм. Салан тусгаарлагчдын удирдлага түүнийг тактикаа өөрчлөх үүрэг өгсөн бололтой. Өмнө нь түүний ангуучлах байрлал нь багахан хүн ам бүхий суурингууд дахь комендатурын бэхлэлт цэгүүд байсан бол одоо тэр цэвэр автомашины цуваагаар хөөцөлдөж, цуваанд саад болж болох бүхий л газар, даваа гүвээ, гүүр, замыг бүлгийнхээ хүчээр хаах болсон юм. Тэд ажиглалт явуулж, отолт хийх байрлалаа тодорхойлж байна. Харин дайрах ажиллагаанд, одоогоор хүн хүчний талаар тодорхой мэдэгдэхгүй байгаа үндсэн бүлгээ ганц нүдэт өөрөө удирдан орж байна. Гэхдээ, үйл ажиллагааных нь байдлаар дүгнэхэд тэр бээр цуваа руу зуугаас доошгүй хүн хүчээр дайрч байгаа юм. Хамгийн их анхаарал татаж байгаа явдал бол цувааг сонгож довтолж байгаад л байгаа юм!

Антонов дахиад асуулт асуув.

- Сонгож гэдэг чинь юу гэсэн үг вэ?

- Бетонон хавтан ачсан цувааг гаргахад муухан тохиолдолд буудаад, тэгээд л нэвтрүүлж байна. Харин зэвсэг, галт хэрэгсэл ачсан цувааг бүхий л хүчээрээ дайрч байна шүү дээ. Бүрхүүл доорхи ачаа гаднаас харагдахгүй, тэгээд ч цуваа гаднах байдлаараа нэг нэгнээсээ ялгарах юм байхгүй шүү дээ.

Ахмад бодлогошрон:

- Эндээс ургуулан бодоход Гена минь ганцхан дүгнэлт гарч байна. Энэхүү циклоп (Циклоп - грекийн эртний домогт гардаг магнай дээрээ ганц нүдэт аварга биетэн)-т танай агуулахын хэн нэг нь мэдээлэл дамжуулж байна.

- Бидний хооронд л гэж ярихад, удирдлага мөн тийм дүгнэлтэд хүрч, одоо ангид нэгэн тусгай албаны төлөөлөгч нууцаар хяналт тавьж байгаа. Тэдний талаар би хүртэл мэдэхгүй байгаа. Гэхдээ ажиллаж байгаа!

Антонов шилэн аяганд архи хийнгээ, хэлэв.

- Хэрэв ажиллаж л байгаа бол “номин” (Номин - ар талд ажиллаж буй мэдээлэгч) болоод “номингууд”-ыг олох л болно! Хэрэв зэ, тийм амьтан байгаа бол нэг дэх нь, хоёр дахь нь, гурав дахь нь гээд л, гэхдээ Бекмураз мөнгө сайн төлж байвал дөрөв дэх нь, тав дахь нь гарч ирэх л байх. Чиний бие бүрэлдэхүүний тал нь энгийнхэн үү?

- Арай бага, гэхдээ л олон доо.

Сергей толгой дохиж, учир зүйг багцаалж:

- Тэгээд ч тэднийг айлгаж, илчлэхээр сүрдүүлж, мөнгөөр худалдан авч байгаа л даа. Ямар ч тохиолдолд мэдээлэл алдагдах явдал үргэлжлэх болно! Бек болоод түүний үр хөврөлийн шээсийг гоожуулах хэрэгтэй байна! Тэгэхгүй бол ердийн нэг хулганын бужигнаан болох бий. Үүнээс гарах ашиг тус гэж байхгүй л болов уу!

Воробьев санаа алдаж:

- Тийм ээ, үүнийг би ойлгож байна, гэвч энэ бүхний эсрэг тэмцдэг нь би биш шүү дээ?

- Ийм л байгаа юм даа! Бидний хамгийн том зовлон бол, энэ миний ажил хэрэг, харин энэ бол миний ажил хэрэг биш гэдэгт байгаа юм. Энэ бол миний хариуцдаг бүс, зэргэлдээх нь минийх биш, тэнд юу болж байх нь, уучлаарай, надад хамаагүй! Үүнийг л дээрэмчид ашиглаад байгаа юм! Энэ тухайгаа юу гэж ярьдаг гээч? Дотоод хэргийн яам өөрийн үүрэгтэй, Холбооны аюулгүй байдлын албаны Тагнуулын төв газар өөрсдийн, арми болохоор гурав дахь гээд л. Үр дүнд нь Крыловын ёгт үлгэрийн “Хун, хавч, цурхай гурав” л болж байгаа юм даа. Бидний хажлаганы хаягаар юу ч шавж чимж, юу ч гэж ярилаа гэсэн ЭНЭ ДАЙН олонход хэрэгтэй байгаа. Засаг төрийн дээдсүүдэд ч, үймээн дэгдээгчдэд ч, бүхнээс илүүтэй довны цаадах манай шинэ андуудад ч гэсэн. Зөвхөн тэдний зорилго нь ялгаатай ажгуу! Хэрэв эхнийх нь мөнгө зоос, хоёр дахь нь цэвэр лалын шашныг хамгаалах үл эвлэрэх бодлого болон мөнгө зоос, гурав дахь нь манай төр улсыг цаашид сульдан доройтуулах сонирхол байгаа. Харин тэднийг гурав дахь зорилго нь нэгтгэж байгаа юм! Энэ нь дайныг хэрхэн цааш нь ужигшруулан сунжруулах зорилго юм. Чи бид бол тооцоонд орох ч үгүй, бид бол хяламхийж ч хардаггүй шатрын хүү шүү дээ!

Воробьев ахмадтай санал үл нийлж:

- За би ч чам шиг ингэж эрс хатуу ярьж чадахгүй, Антон минь.

- Ярьсан, яриагүй нүүрэн дээр илт байна шүү дээ! Жаахан юм боддог хүмүүст энэ бүхэн ойлгомжтой байгаа. Төр улс, түүний хүчирхэг залхаан цээрлүүлэх аппарат дүрэм журмыг тогтоохын тулд дурын арга хэмжээг хаана ч авах эрхтэй байж, өөрийнхөө нутаг дэвсгэрт бүс нутгийн үймээн дэгдээгчдийг дарж чадахгүй байгаа биз дээ? Энэ бол тэнэглэл! Чи, манайд тусгай зориулалтын янз бүрийн чиглэлийн хэчнээн анги байгааг багцаалаад тоолооч? Алан хядлагатай тэмцэхээс өөр стратегийн зориулалттай ердийн ерөнхий цэргийн ангиуд биш шүү. Харин эдгээр магтан мандуулсан нэртэй ангиуд хаа байна? Одоо тэд бүхэл бүтэн нэгтгэл болохоо мэдэгдсэн! Тэд сайтар бэлтгэгдэж, зөвхөн сүүлийн жилүүдэд л гэхэд байлдааны баялаг туршлагатай болсон шүү дээ. Тэгэхлээр хүсэл байх л юм бол

Чечений алхам газар бүрийг зөвхөн бие бүрэлдэхүүнийхээ тоогоор дүүргэн эзэлж болно. Аул болгонд байрлаж, бүх зам харгуйг хянаж чадах билээ. Гэвч хааж хянасан ч үгүй? Эзэлсэн ч үгүй? Байрласан ч үгүй? Магадгүй би дэгсдүүлсэн байж болно, тэрийг зөвшөөрнө, гэхдээ л ерөнхийдөө ийм л байгаа биз дээ?

Антонов ширээний араас босож, тамхи асаагаад, үргэлжлүүлэн:

- Чи хэчнээн дайчид Чеченьд татагдсаныг тоолсон уу? Үгүй юу? Харин би өөрийнхөө ээлжит баатарлаг хэргийнхээ төлөө сахилгад сууж байхдаа, манай нэг баатар даргын номын дэлгэмэл газрын зургаас тоолсон юм, өөр хийх юм байхгүйгээс хойш өөр яах ч билээ. Тэгэхэд би, зөвхөн Оросын холбооны цэрэг армийн долоон корпусоос доошгүй бие бүрэлдэхүүн байна гэж тоолсон. Тэгээд дээр нь дотоодын цэрэг, агаарын хүчин, алсын тусгалт артиллер, ХАБА (ХАБА - Холбооны аюулгүй байдлын албаны товчлол)-ны тусгай зориулалтын ангиуд, хилийн алба гээд нэмэгдэнэ. Харин энэхүү ланжгар хүчний эсрэг хэчнээн тооны дээрэмчдийн бүлэг зогсож байна вэ? Хэтэрхий бага шүү. Тэгээд ч агаарын хүчин, байлдааны техник хэрэгсэл, том калибрийн артиллергүй. Ууланд ч, нутгийн оршин суугчдын ч дэмжлэг гээд дээрэмчдэд шалтаг заах юм алга! Хамгийн эхлээд би чамд ярьж байсанчлан дэглэм журам тогтоох хүсэл алга байна шүү дээ! Яагаад хүсэл байхгүй байна гээч? Яагаад гэвэл хоёр талд дайн ашигтай байна, хэнийг хэлж буйг чи гадарлаж байгаа байх! Орчин үеийн зэвсгээр Чеченьчүүд хаанаас зэвсэглээд байнав? “Винторез”, “Вал”, “Бизон” гээд буунууд? Бүгд л манай төрөлх оросын зэвсэг байгаа биз дээ?

Хошууч санамсаргүйхэн мэт:

- Чи надаас асууж байна уу?

- Үгүй дээ, гэвч энэ бүхэн хаанаас эдгээр Бекмураз, Грек, Бек, Шамилиудад очоод байна вэ? Өчнөөн жил холбооны хүчнийхэнийг тогтоон бариад байгаа эдгээр зэвсэг, галт хэрэгсэл хаанаас гараад байна вэ? Хөлсний цэргийн цалинд өгдөг мөнгө зоосыг хаанаас аваад байна вэ? Хэрвээ бүгдийг нь бүслэн хаасан юм бол шархаа гадаадад эмчлүүлэх боломж хаанаас олоод байгаа юм вэ? Хөлсний алуурчдын шинэ хүч хаанаас гарч ирээд байна вэ? Газрын зураг хар, энд тэндгүй цэргийн ангиуд, харин дээрэмчид чөлөөтэй байлдацгааж бас телевизийн сэтгүүлчдийн камерын өмнө ханхалзаж: - Бид та нарыг устгах эрхтэй гэх. Энэ цээжинд буцалж байгаа бүхнийг илэрхийлэх үг олдохгүй байна! Энэхүү хуульчлагдсан хэмжээ хязгааргүй гэмт хэрэг явдлыг харах ч хүч алга! Албан тасалгааны ухаантнууд, төвийн шамбарамтсан бодлого боловсруулагчид болон штабын нуршуу чалчигчдыг энд цуглуулахсан. Байлдах уу? Гена минь, цааш нь тэвчихгүй нь, ууцгаая!

Офицерууд зуун тавин граммын шилэн аяга дүүргэн хөнтөрцгөөв.

Хошууч Антоновт хандан:

- Энэ нь дээр! Битгий бухимд! Тэгэхээр энэ үр ашиггүй дэмий яриаг орхицгооё! Энэ тухай Оросын бүх ард иргэд ярьж байгаа ч үр дүн хаана байна вэ? Бид байж л байхад, энэхүү намын хушуу хоншоор бологч урвагчид байсаар л байх болно. Харж байгаа биздээ! Тэрнээс, чамайг хэрхэн Бекмуразын отооноос мултрах талаар ярьсан нь дээр.

Ахмад гараа савж:

- За тэр муу циклоп тонилбол таарна! Түүнтэй би цагийг зугаатай өнгөрөөх болно! Сүүлчийнхээ дүүргэчих! Тэгээд би Маритай уулзсан нь дээр байх.

- Амжина аа, энэ ямар цаг авах юм биш!

- Уусны дараа элдэв юм ярихгүй, чи зөвхөн хэдэн хамгаалагч өгөхөө хэлээч?

- Чиний цуваанд хоёр хуягт тээвэрлэгч БМП-2 (Бойвое машин похота - явган цэргийн байлдааны машины марк) экипажтайгаа явна.

- Буудалцаж үзсэн үү? гэж Сергей асуув.

Воробьев ундууцангуй ийн хариуллаа:

- Хаанаас тэр буудалцсаныг авах билээ дээ? Тулаанд орж байгаагүй, гэхдээ дайны байдалд ойртуулсан нөхцөлд бүрэн хэмжээгээр бэлтгэгдсэн. Байшин барьж байгаагүй, цэргийн хэргээр хичээллэсэн гэдэгт итгээрэй.

- Тэдний даргыг хэн гэдэг вэ? гэж Сергей асуув.

- Дэслэгч Соколов!

- Бас л шинэ хүн үү?

- Воробьев зөвхөн гараа алдалж:

- Ойлгомжтой шүү дээ! Дэслэгч сурах бичгээс л дайныг мэднэ, байлдагчид нь юу ч гэх юм, харин хурдан буудлагат их буу бүхий хоёр байлдааны машин гэдэг чинь дажгүй, маш дажгүй юм шүү!

- Юу байгаараа гэж ярьдаг шиг л!

Антонов ийн санал болгов.

- Алив, Гена үлдсэнээ уугаад тарцгаая. Тэр бүхэн чөтгөр лүүгээ тонилог! Өнөө шөнө энэ өрөөнд зөвхөн ХАЙР ДУРЛАЛ ноёлох болно. Үнэндээ Марина хүлээж ядаж байгаа. Эмэгтэй хүнийг хүлээлгэнэ гэдэг хамгийн дүүрчихсэн эрийн хэрэг шүү.

- Энэ ч үнэн шүү! Бүсгүй энэ талаар...

Ангийн захирагчийн үгийг Сергей тасалж:

- Гена, энэ талаар хэрэггүй! Хэрэггүй, тэгэх үү?

- Үгүй дээ, би тийм санаагаар хэлэх гээгүй шүү дээ.

- За тэгвэл бүү ярь. Ууцгаая, тэгээд тарцгаая!

Сүүлчийнхээ аягатайг хөнтөрцгөөв. Воробьев ч явж, Марина хагас цагийн дараа буудлаа хаагаад Антоновын өрөөнд орж ирэв. Сергей орондоо орчихсон байсан тул түүний хүчирхэг бие бялдрыг санан гундсан бүсгүй хувцсаа тайлан шидээд түүн рүү ухасхийн тэврүүлж, сэтгэл догдолсны улмаас зангирсан хоолойгоор:

- Серёжа, Серёженька... хэмээн халуун дотноор шивнэн, шунал тачаал болоод жаргал цэнгэлийн цалманд өөрийгөө бүрэн тушаав.

Сергей, хүлцэнгүйхэн чичрэх түүнийг тэврэн авлаа. Түүний зүрх сэтгэлээс дайн тулаан алсран холдож, гань галзуу дурлалаас өөр юу ч зүрх сэтгэлд нь багтахгүй байсан агаад юу ч энэ шөнийн удаан хүлээсэн, сэтгэл догдлом ойртолтын амт шимтийг харлуулж, саатуулах хүчин мөхөсдөх байв. Хэдхэн цаг ч гэлээ, хайр дурлал дайныг ялан дийлж, ямар ч хэрэггүй хог новш мэт түүний тухай бодол санааг цонхоор чулуудвай!

Сергей, Марина хоёр дур хүслээ бүрэн дүүрэн хангаж, сульдаж, идэвх нь буураад бие биетэйгээ зэрэгцэн хэвтэцгээв.

Ахмад тамхиа асаав.

- Марина юм асууя, тэгэх үү, гомдохгүй биз?

- Чи юу мэдмээр байгаа юм вэ? Сережа асуу, асуу, юу ч нуухгүй.

- Чамд надтай үйлдсэн шиг явдал үргэлж болдог уу?

Бүсгүй юм бодсон ч үгүй, хариулсан нь:

- Яг чамтай шиг бол хэзээ ч, хэнтэй ч болдоггүй.

- Би энэ тухай яриагүй. Чамайг эрчүүдтэй байнга л ноололддог уу гэж асууж байна?

Бүсгүй өөрийнхөө ээлжинд асуув:

- Харин чи миний хариултанд итгэх үү?

- Үнэнээ хэлбэл, итгэнэ!

- За үнэндээ бол үргэлж биш. Би хэдэн хамтрагчтайг чи тоолох УУ?

- Хэрэггүй!

Хэдийгээр тэр бээр юу ч бодож саналгүйгээр үнэнээ хэлэхийг өөрөө гуйсан ч, яагаад ч юм Маринагийн хариулт таагүй сонсогдлоо.

- Серёжа, чи яагаад дуугаа хураачихав? Чамд эвгүй байна уу?

- Тийм.

- Үнэхээр үү?

- Үнэхээр шүү!

Марина түүний үсэрхэг цээжин дээр толгойгоо тавив.

- Би чинь эмэгтэй хүн шүү дээ, Серёжа, гэлэнмаа биш, би амьдармаар байна шүү дээ! Яг л бусад шиг! Буудлын хүлээн авах өрөөнд чи уулзахдаа намайг даруухан бай гэж хэлсэн. Яах гэж тэр вэ?

Би байгаагаараа байгаа нь тэр, хэн нэгэнд таалагдах, эс таалагдах ш. ямар ялгаа байгаа юм. Өөрөөр байж чадахгүй, хэрэв чам шиг эр хүн л өөртөө татахгүй бол шүү дээ. Гэвч, тоогүй нь өнөөх эр нь дуудахгүй л байна, тэгэхээр бүх юм урьдынхаараа үлдэх л болж дээ. Намайг ямар нэгэн юманд гомдоллож байна гэж чи битгий бодоорой, энд ирсэн цагаас хойш таван жил бүх юманд би өөрийнхөө нөхөр, өөдгүй муу Кислициний таалалд нийцүүлж даруухан амьдарсан гээч! Анхаарч ав, Сережа, би түүнд үнэнч байлаа, намайг үнэнч байж чадсан гэхэд хачирхалтай байна уу, тийм үү?, Хэдийгээр санал хүсэлт хангалттай байсан гэдгийг ойлгож байгаа биз дээ. Гэвч би чинь нөхөртэй бүсгүй хүн шүү дээ, яаж болох юм вэ? Харин Кислицин гэж өөдгүй амьтан намайг харахыг ч хүсдэггүй байв. Ингэж л ярина шүү дээ: “Марина, чи сайн авгай, гэвч чамд би тохирохгүй юм байна” Төсөөлөөд үзээч? Энэ бүхнийг хорьхон настай бүсгүй хүн сонсоно гэдэг хэчнээн хүнд болохыг? Би чинь өтөлж ядарсан, үгүй бол ямар нэгэн зэрэмдэг хүн гэж үү? Гэртээ өөр орон дээр унтдаг гээд бод. Аргаа барахдаа би, миний нөхөр манин юм болов уу? гэж бодож эхэллээ. Үгүй, манин биш болж таарлаа! Түүний хувьд, дараа нь ойлгомжтой болсноор, жинхэнэ хайр нь нөгөө талд байсан ажгуу. Бүрэн дүүрэн бэлгийн зохицолтой! Чи ойлгож байна уу?

Маринагийн хоолойд цөхөрч гомдсон өнгө тодорч, тэр бээр үргэлжлүүлэн:

- Харин тэр бээр аавынх нь цолны тэмдэг том, өмдний хажлага өргөн, хүүхэнтэй дайралдаж, түүнд дурласан гэдгийг би ойлгосон юм. Харин тэр хүүхэн нь хаана нь ч тэмдэг тавьсан хэн ч тоохгүй амьтан байсан. Чөтгөр гэж, би өдгөө зөвхөн хар хорын улмаас ингэж яриад байгаа юм биш шүү, үнэн хэрэгтэй тийм л хүүхэн байсан. Түүнтэй гэрээсээ гараад долоо хоногоор алга болох нь Кислицинд бүрэн зохицож байсан болохоор, хайрлах ч боломжгүй боллоо. Түүнд бүсгүйг нулиммаар байсан ч хамгийн гол нь аав нь түүнийг дээш татах байв. Харин чи, Марина өөрийнхөө хүссэнээр амьдар. Толгой хоргодох байр байна, ажил байна, өлсөж үхэхгүй. Эргэн тойронд чинь эрчүүд дүүрэн байна, өрөвч болоод туршлагагүй нэгнийг дэгээдээд авч болно биз. Амьдрах л болно!

Бүсгүй түр зуурхан дуугаа хурааж, Сергей ч дуугарсангүй. Марина дуугаа хурааснаа, үргэлжлүүлж :

- Бүхий л амьдралдаа ганцаараа байсаар дасчихаж дээ! Эр нөхрөө орж ирэхэд хэрхэн баярлан хөөрдөг байсныг минь хэн мэдэх ч билээ дээ. Би асрамжийн газрынх болохоор төрөл садан, ойр дотныхон үгүй, тэгтэл бас эр нөхөр нь офицер байдаг. Тэр үед энэ нь нэр төрийн хэрэг байсныг өөрөө мэдэж байгаа шүү дээ! Харин миний хувьд гурав дахин тааламжтай байлаа! Зөвхөн бүх юм хүссэн шиг минь байсангүй, буруугаар эргэчихсэнд, итгээрэй! Серёжа минь, би өөрийнхөө төлөв даруу гэдэг хэнд ч хэрэггүй занг тэгээд л нулимж орхисон юм. Би үнэхээр эмэгтэй хүн шиг нэр хүндтэй байж чадаагүй юм уу? гэдгээ шалгахыг хүссэн юм. Шалгалаа! Нэр хүнд байнаа! Зөвхөн хэний хувьд юм вэ? Гэвч энэ бүхэн намайг огтхон ч санаа зовоосонгүй! Энэ бүхэн дараа хөгширсөн хойноо, тэр хүртэл амьдарвал шүү дээ, харамсах л байх, өнөөдрийн хувьд чамайг ирсэнд догдлон хөөрч, энэ бол миний шөнө гэж баярлаж байна даа! Харин маргааш яана гэж үү, маргаашийн юм маргааш л болог. Юу л байна, эрчүүд л байна, гэхдээ тэд надад хэрэггүй. Эмэгтэй хүний бие махбодь шаардсан үед заримдаа хэн нэгэнтэй унтана л биз. Гэвч энэ бүхэн чамтай байгаа шиг биш л дээ. Бусадтай бол бүх юм өөр шүү дээ. Өөрийгөө хангаад л баяртай гэнэ. Гэвч энэ бүхэн ч бас л ховорхон л болдог зүйл! Чи намайг жигшиж байна уу?

Антонов шууд хариу хэлсэнгүй:

- Үгүй. Тэгээд ч надад буруушаах ямар эрх байх билээ? Өөрөө ч олигтой амьтан биш, надад ч гэсэн уулзаж учирдаг хүүхнүүд бий, гэхдээ тэд ийм биш, заваан завхай эмс.

- Тийм ээ, чиний зөв, үнэхээр заваан завхай, дур гутам амьтад. Харин цорын ганцхан, хүсэл татсан, хайрт байхыг ямар их хүсэж байгаа минь чи мэддэг ч болоосой? Хүссэн шиг байх хүч алга даа! Харин энэ бүхний оронд нийтийн байранд ганцаараа хүйтэн хөнжилд хэвтэж байна даа. Үнэндээ, надад үнэхээр муухай байна Серёжа минь, ямар муухай байгааг минь хэн ч мэдэх билээ дээ!

- Яагаад чи өмнө нь хэзээ ч надад өөрийнхөө хувь тавиланг ярьдаггүй байсан юм вэ? гэж Сергей асуув.

- Өмнө нь хүсдэггүй байлаа, харин өнөөдөр чамайг хараад л яагаад ч юм дотор бодол санаагаа гадагшлуулчихлаа. Өөрийнхөө зовлонг чамаас олж харсан юм байлгүй. Илүү энхрийлүүлэх гэсэн үү! Чи үргэлж л эелдэг энхрий байдаг л даа. Үнэндээ чамайг над шиг болохоор чинь болсон байх. Серёжа минь чи бидний сэтгэл төрөлхийн адил юм. Тиймээс л чамайг цаг үргэлж хүлээж, үнэхээр их санадаг шүү. Чамтай байх хэдхэн цагийн энэ баяр баясгаланг цаг үргэлж хүлээж байх болно! Чи надад итгээрэй! Би үнэнээ л хэлж байна, тэгээд ч энэ үнэн хэнд ч, юу ч нялзаахгүй.

Сергей, гэнэт түүнд санамсаргүй сэтгэлдээ байгаагаа нээсэн бүсгүйг өөртөө наалдуулан тэврэв. Тэр бээр бүсгүйг эртнээс таньдаг байсан. Яагаад өмнө нь Маринаг шударга бус урвалт, хатуу ширүүн хувь тавилангийн эрхшээлд гүнээ хэлмэгдсэн хүн гэж хардаггүй байв аа? Гэвч тэр өмнө нь юу ч ярьдаггүй байсан ш дээ. Яагаад тэр билээ? Хүсээгүй л хэрэг! Харин Марина түүнд хаа хамаагүй хүн биш шүү дээ. Энэ тухай тэр хаанаас ч мэдэх билээ? Тэгээд ч тэр бээр түүнд юу ч хэлээгүй юм чинь. Түүнд ханддаг сэтгэл зүрхнийхээ тухай ч, түүний бие сэтгэл нь зөвхөн түүнд зориулагддаггүй гэдгээс онцгойлон үүддэг хар, хардалтынхаа тухай ч ярьж байгаагүй юм чинь. Үгүй! Ингэж цаашаа үргэлжилж болохгүй! Амьдралаа өөрчлөх хэрэгтэй. Тэгээд ч тэр аль хэдийнээ шийдвэрээ гаргачихсан! Ямагт л тэгж байдаг шигээ, үг дуугүй, түргэн агаад эрс тэрс. Яг л тулаанд орохдоо шийдвэр гаргадаг шигээ. Гэвч Маринад хөдлөхийнхөө өмнө л хэлэх болно.

Тэгэх нь түүнд ч, бүсгүйд ч дээр. Бодолхийлэх үедээ тэр дуг хийчхэв.

Марина унтаагүй агаад ахмадыг 5:00-д сэрээв.

- Серёжа, хонгор минь босоорой, цаг болсон шүү!

Сергей дэрнээс толгойгоо хүндхэн салгаж, бүсгүйг үнсээд, шүршүүрт орж нойргүй хоносон шөнийн ядаргаа, шарталтыг арилган бие нь хөнгөрч аятайхан болов. Хөнгөн шингэн гарч ирэхэд хачирхалтай нь уух хүсэл ер төрсөнгүй. Өмнө нь нэг их уугаагүйгээс болсон байж болох ч, хоёр биендээ харамгүй өгсөн гань галзуу янаглалаас ч болсон байж магадгүй юм. Марина энэ хооронд ор дэрээ хураан цэмцийлгэж, будаж шунхдан хэвийн байдалдаа орсон байлаа.

Офицер хувцаслаж, гартаа десантын цүнхээ авч:

- За Марина минь, миний явах цаг боллоо гэж хэлэв.

Бүсгүй түүн рүү ойртон очиж, нүд рүү нь ширтэв. Түүний өөрчлөгдсөн төрх байдал эрэлхэг ахмадыг гайхшруулав. Үгүй дээ, мэдээж нүд нь урьдынхаараа угийн урт сайхан сормуус дэрвэлзүүлсэн ногоовтор туяатай харавтар хөх өнгөтэй хэвээрээ ажгуу. Гагцхүү харц нь л өөрчлөгдсөн байлаа. Сергейн харж дассан, зөвхөн тэр ч биш хүн бүрийн дасал болсон тэр харц. Одоо түүнд нь үл ялих жаахан уйтгар гуниг болоод түгшүүр нуугдсан хэмжээ хязгааргүй энхрийлэл гэрэлтэх ажээ.

- Серёжа! Мэдээж, би ойлгож байна, бурхан минь... Яаж хэлэхээ мэдэхгүй байна. Серёжа, чи сэрэмжтэй яваарай... чи мэднэ шүү дээ! Үгүй дээ, муу юм битгий бодоорой! Би... мэдэхгүй байна...

Бүсгүй түүнд юу хэлэх гэснийг Сергей аль хэдийний мэдэж байлаа. Тэр түүнийг өөр лүүгээ татан тэвэрч:

- Марина, чи надтай үргэлж хамт баймаар байна уу?

- Серёжа, чи асуух юу байсан юм вэ? гэж Марина шивнээд, - Мэдээж шүү дээ! Гэвч энэ үгийг өнгөрсөн шөнийн явдлын халуун буугаагүйн улмаас гарсан үг биш байгаасай гэж айж байна, гэхдээ би чамайг ингэж хэлж чадахгүй гэж бодохоос ч айж байна. Би цаг үргэлж өөрийнхөө хийсэн үйлийн үрийг амсана гэдгийг мэдэж байсан ч, төлбөрөө ийм хүнд байх юм гэж тааж байсангүй. Би хэн нэгэнд хэрэгтэй байж болох юм гэсэн бүтэшгүй юм бодож байгаагүй, тэгээд ч чи миний өнгөрснийг хэзээ ч мартаж чадахгүй гэж айж байна! Тэгээд л тэр...

- Марина, би чамд тодорхой асуулт тавьсан, тайлбар хэрэггүй, тийм эсвэл үгүй гэж л хэл? хэмээн ахмад нухацтай хэлэв.

- Тийм! гэж офицер залуугийн өргөн чийрэг мөрөнд нүүрээ наасан бүсгүй аяархан шивнэлээ.

Антонов, яагаад ч юм санаа нь амарсан мэт амьсгаа авах шиг бүсгүйд санагдлаа.

- Тэгвэл намайг хүлээ. Хэрэв амьд үлдэх л юм бол жилийн дараа, өмнө нь армиас халчихгүй бол шүү, би чамайг ирж авч явах болно! Зөвхөн ганцхан юм гуйя, хүлээ... тэгээд энэ ажлаасаа гар. Би Генкад хэлчихнэ, тэр чамд штабт ажил олж өгөх байх!

Марина офицер залуугийн нүд рүү ширтэж:

- Энэ үнэн үү?

Ахмад ойлгосонгүй:

- Юу үнэн үү гэж?

- Чиний хэлсэн бүхэн үнэн гэж үү? Тэгээд бид гэр бүл болж, хамт байна гэдэг?

Сергей бүсгүйд угтуулан асуулт тавив:

- Марин, чи хэзээ нэгэн цагт Антон худлаа ярьсан гэж сонссон уу? Амлалтаа биелүүлээгүй гэж шүү? Үгээ буцдаг гэж? “Чех”-ийг үл тооцвол хэн нэгнийг хуурсан гэж. Сонссон уу?

- Бүсгүй үгүйсгэн толгой сэгсэрч:

- Үгүй, Антон үргэлж хэлсэндээ хүрдэг гэж чиний тухай ярихыг л сонссон.

- Тэгвэл чиний асуулт цагаа олсонгүй. Авна л гэсэн бол авах л болно. Давтан хэлэхэд, хэрэв зэ сум болоод бөмбөгний хэлтэрхий миний хувь тавиланг ондоогоор шийдчихгүй бол шүү.

- Ойлголоо, нэг асуулт тавьж болох уу?

Ахмад цагаа харж:

- Марин, ганцыг бол болно, тэгэхгүй бол би хоцрох нь байна шүү!

- Чи энэ... тэгээд... намайг өрөвдсөндөө ингэж шийдээ юу?

- Үгүй дээ, өрөвдсөндөө биш, өөр илүү ноцтой шалтгаан бий!

- Сережа, юу юм вэ? гээд бүсгүй биеэ чангалав.

- Харин энэ бол дараагийн асуудал, харин бид нэг л асуудлаар хэлэлцсэн. Тэгээд ч түүнд хариулах хариултыг чиний сэтгэл зүрх л мэдэх хэрэг. Тэр чинийх! Тэгээд ч чи бүхнийг өөрөө ойлгох хэрэгтэй. Ингээд боллоо, хонгор минь. Намайг үдэж өгч ажааму!

- Мэдээж, тэгэлгүй яахав!

Ахмад, тэр хоёр хонгилоор явж, Марина хаалга онгойлгож өгөв.

Сергей бөхийж бүсгүйг үнсээд, шатаар бууж алхсанаа ямар нэгэн юм мартсан мэт зогтусан, эргэж :

- Марина, чи намайг хүлээгээрэй!

- Амлая, Серёжа, би чамайг хүлээнэ!

- Тэгвэл уулзталаа баяртай!

Ахмад буудлаас байлдааны машины тавиулангийн зүг түргэн агаад үсчих адил алхан одов. Тэрбээр хараагүй ч гэсэн, түүний араас Марина хаалганы янз мод түшин, жаргалтайяа мэлмэрэх нулимсаа хааяа нэг арчин ширтэн буйг мэдэж байлаа. Тиймээс, бүсгүй түүнийг харах боломжгүй эргэлт хүртэлх зайг аль болох хурдан туулахыг хичээв. Дөнгөж булан тойроод зогсож тамхиа асаалаа. Тамхиа тасралтгүй, ховдоглон сорсоор зогсов. Тамхины гал түүний уруул, хурууг төөнөхөд хаялаа. Тэгээд өөрөө өөртөө хэлсэн нь:

- За тэгэхээр Антон чи юу ярьчихав! Одоо тэгэхээр чамд амьдрахад саад байхгүй боллоо. Үхлийн цадаж ханадаггүй тэвэрт нугарч шантрахгүй боллоо. Бүх юм эвэндээ орно! Бүх юм сайхан болно! Жаахан юм хэрэгтэй тэр нь амьд үлдэх. Гэхдээ бусдын ард нуугдахгүй, дайны үед шийдэмгий, аймшиггүй зоригтойгоор нь мэдэх, энхийн цагт албан тушаалын төлөө хэзээ ч, хэний ч бөгсийг долоодоггүй, бие даасан тэр л Антоноор санан дурсах болно. Эцсээ хүртэл тэр ямар л байсан, тийм л жинхэнэ орос офицероороо үлдэх болно. Зөвхөн ийм л байна, өөрөөр байх ч боломжгүй. Бурхан өршөөж, тэр бээр эцэст нь жаргалаа олог! За, харин үгүй гэвэл тэр л биз!

Тэр бээр цүнхээ нуруундаа шидээд, паркийн зүг явж, тэндээс ахлах ахлагч Дудашевын тушаалаар цуваа хэдийнээ агуулахын зүг ачаанд орохоор хөдөлж байхад очив.

Казбек даргаа хараад, илтгэж эхлэв:

- Нөхөр ахмад, танд итгэмжилсэн цувааны техник...

- Боль доо Казбек, тэгэх үү? Юу болоод чи чинь гэнэт албархаг өнгөөр яриад эхлэв ээ?

- Нөхөр ахмад, тэгэх дүрэмтэй!

- Дүрмэнд юу гэж заасныг мэдэж байна уу?

- Мэднээ! Харин чи, Антон чамайг нэг л өөр болчихсоныг би харж байна.

Ахмад ахлах ахлагчийг хяламхийн харж:

- Мэдэгдэж байна уу? Энэ юунаас болов?

- Үүнийг чамаас л асуумаар байна! Шөнө лав сайхан байсан байх аа?

Сергей энэ үгийг зөвшөөрч:

- Сайхан, Казбек минь, маш сайхан! Миний өмнөх амьдралаас хамгийн сайхан нь байсан гэдгийг андгайлъя!

- Аа хаа, ахмад аа, би ямар нэгэн юм ойлгож эхлэх шиг боллоо.

Ахлах ахлагчийн үгийг ротын захирагч тасалж:

- Казбек, ажлаа хий! Аянд явчхаад дараа нь ярилцъя. Чамд ч гэсэн өөрийн хувийн амьдралын талаар надад ярих юм байгаа байлгүй дээ? Үгүй бол намайг өөрийнхөө тухай юу ч мэдэхгүй гэж бодож байна уу?

Ахмад руу ахлагч ширтээд, хариуд нь:

- Захирагч аа, тэгье! Зөвшөөрч байна, аяны дараа ярилцъя!

- За шийдлээ! Казбек минь ажиллаад бай! Би штаб орж бичиг цаас хөөцөлдөж, тусгай төлөөлөгчөөс зааварчилгаа авахаар явлаа. Харин чи ачиж дуусаад, цувааг зам дээр гарга. Үндсэн жагсаалаар жагсаа. Ердийн аяны журмаар явна. Хөдлөөд, цааш нь хэрхэн жагсаж, хаашаа явахаа байдлыг харж байж шийдэцгээе, одоохондоо үндсэн жагсаалаар жагсаа. Гүйцэтгэ, нөхөр ахлах ахлагч!

- Гүйцэтгэе, нөхөр ахмад!


Top
   
PostPosted: Sep.15.17 5:12 am 
Offline
Өвөг Дээдсийн Сахиус Гишvvн
Өвөг Дээдсийн Сахиус Гишvvн

Joined: May.10.10 2:23 am
Posts: 713
энэ чинь жинхэнэ эрчүүдийн тухай ном байна даа, маш их баярлалаа , Surfer


Top
   
PostPosted: Sep.15.17 3:06 pm 
Offline
Гялалзах Одны Гялбаа Гишvvн
Гялалзах Одны Гялбаа Гишvvн
User avatar

Joined: Aug.02.10 8:07 pm
Posts: 275
ГУРАВДУГААР БҮЛЭГ

Цэргийн... дугаар ангийн шуурхай ажиллагааны бүрэн эрхт ахлах төлөөлөгч ахмад Марков, ахмад Антоновтой ажил хэрэгч, хөндий хүйтэн уулзав. Тэд ээлжит аялалд гарах болгоны өмнө хамтран, явах маршрутаа тохиролцдог ажээ.

- Ороод ир, нөхөр ахмад, сайн байна уу?

- Амрыг эрье! гэж Антонов мөн л албархагаар хариулав.

- Цуваа гарахад бэлэн үү?

- Ачиж дуусаж байна. 9:00-д гарна гэж бодож байна!

- Аяны эцсийн цэг?

- Цэргийн... дугаар анги.

Төлөөлөгч хананд хадаж, хөшиг өмнүүр нь татсан газрын зураг руу очиж, хөшиг нээлээ. Холбооны хүчний бүх цэргийн ангийн байрлалыг тодорхой үзүүлсэн бүс нутгийн газрын зураг харагдана. Газрын зураг руу анхааралтай хараад, тэрбээр өгүүлэх нь:

- Тэгэхээр. Энэ чинь Суллак руу гарах нь дээ. Зам чинь даваа гүвээгээр хэрчигдсэн Унжигаар дайран өнгөрөх бөгөөд ойролцоогоор 180 км газар туулна. Хэрэв чигээрээ явна гэвэл! Чиг замаар бол яг Кармахаар явах буюу цувааны ангууч Иса Бекмуразов буюу ганц нүдэт Бекмуразын эзэмшил газраар дайрч гарна.

Тусгайгийн ахмад газрын зургаас нүдээ үл салган бодлогошров.

Сергей ч түүн рүү харсаар. Тэрбээр цувааг хэрхэн удирдах талаар багцаагаа хэлэх ёстой ч, дуугарсангүй. Ямар маршрутаар явахыг санал болгож, зааварчлах хүн нь Марков болой. Тэрбээр цувааны хөдөлгөөн үйлдэх хувилбарыг ингэж өгүүлэв:

- Чигээрээ явна гэдэг ачаа болон хүмүүс чинь босогчидтой зайлшгүй учрахад хүрнэ. Харин энэ бол үхэл буюу арай гайгүй тохиолдолд олзлогдоно гэсэн үг, гэхдээ агшин зуурын үхэл болоод олзлогдох хоёрын аль нь илүү юм вэ гэдгийг хэн мэдэх билээ дээ? Тэгэхээр ийм маршрутаар явахыг санал болгож байна. Осиповка суурин хүртэл засмалаар явж тэндээс Чеченьтэй хиллэдэг засаг захиргааны хилийг нэвтэрнэ. Цаашаа зүүн гар талаа барьж Терек рүү явах агаад өргөн том “ногоон бүс” хүртэл мэргэн буучийн сум тусахааргүй зай барьж Яраж хүртэл яв. Тэнд, Бекмуразын дээрэмчид мэдсэн байж ч болох үндсэн маршрутаасаа алсуур Унжигаар нэвт гарсан шороон замаар тойрч яв. Тэнд зам олон байгааг харж байна уу, тэгээд ч онцгойлон хэлэхэд үзэгдэх орчин сайн. Байдлыг бүрэн хянах боломжтой. Энэ дүүргийг А-1 хавтгай гэж тэмдэглэсэн байна. Цаашаа хээрийн замаар явж үндсэн замтайгаа нийлнэ, гэхдээ Унжигаас цааш Кармахыг тойроод шүү. Үнэндээ, замд ойн зурвас бүхий давчуухан газрыг гатлах болох байх, гэхдээ тэнд хуягт техник болоод салааны бүрэлдэхүүнийг тагнуулын ажиллагааг халхлах болон “ногоон зурвас”-ыг гатлах үед цувааг хамгаалахад ашиглаж болно. Ийм байдлаар тавин километр газрыг тойрон явж цуваа Бекмуразын дээрэмчдийн отолтоос баталгаатай зайлан гарах болно. Энэхүү дүүргийг тэр одоо болтол хяналтандаа аваагүй байгаа юм. Яагаад гэвэл А-1 хавтгайгаар цуваа ер явдаггүй! Замын дараагийн үе шат харьцангуй аюулгүй болоод ил задгай газраар өнгөрөх болохоор тэнд томоохон отолт хийж хүч нэмэгдүүлсэн цувааны эсэргүүцлийг няцаах чадамж байхгүй. Тэгээд ч гол нь тэндээс нисдэг тэрэгний эскадрильтэй холбоо барих боломжтой, А-2 хавтгайд тэмдэглэгдсэн дүүрэгт нисэн очих хугацаа ойролцоогоор дөчин минут. Тэгэхээр давуу хүчин хуримтлуулсан дайсан этгээд довтоллоо гэж бодоход хурдан буудлагат их буу болон пулемётоор зэвсэглэсэн байлдааны машин бүхий явган цэргүүдтэй цуваа дөчин минут тогтоон барих л ёстой! Даа ялангуяа ердийн холбооны сувгаар, илээр агаараас тусламж хүссэн тохиолдолд, дээрэмчид “Ми-24” нисэн ирэхийг хүлээхгүй л болов уу! Ухрах л болно! Энэ нь хэрэв энэхүү хавтгайд дээрэмчид довтолсон тохиолдолд л шүү дээ. Магадлал маш бага даа. Цаашаагаа харин аюултай газар орноор явна. Цаашлах маршрут уул даваагаар хэрчигдсэнээрээ онцлог юм! Энэ газар маршрут төгсөх цэгээс жаран километрт оршдог.

- Ахмад аа, та энэ газар очиж байсан уу?

- Тэнд үгүй юм байна.

- Уул даваагаар хэрчигдсэн гэж яагаад нэрлээд байна гэвэл өндөрлөг тэгш газрыг бараг таллан хуваасан энэ зам аажмаар гол горхи болон томоохон ногоон ойтой нийлдэг нь газрын зураг дээр харагдаж байгаа, давааны эгц харалдаа хавцлын өмнөд төгсөл ойрхон оршдог. Энэ хавцлыг дайран өнгөрөх гарцны урт нь гурван зуун метр, өргөн нь тавин метр нарийхан хавцал гээд л өөрөө төсөөлөн бодчих. Уулыг үл үзэгдэгч бүтээгч хөрөөдөн хуваасан мэт хавцал байх ажгуу. Өөрөөр хэлбэл үргэлжилсэн уулс агаад түүгээр дамжин эгц дээрээс өнгийх энгэр бэлээр өнгөрнө. Ямар ч өвс ургамал, агуй хонгил, хадан хошуу байхгүй. Зөвхөн нүцгэн байц цохионууд л байгаа. За энэ бол аюултай газар даа. Хэрэв цуваа энэ гарцаар замнавал тэндээс бүрэн бүтэн гарахгүй шүү! Тэр бол үхэл! Гэвч тойрон гарах нэг арга бий. Тэнд хэрхэн бий болсоныг чөтгөр л мэдэх, тэгш талд ихэмсгээр сүндэрлэхийг нь хэн ч анзаарахгүй байхын аргагүй нэгэн том хадны дэргэдээс зам ногоон бүс рүү чиглэн баруун гар тийш эргэнэ. Уул даваа нурууны үргэлжлэх хажуу бэл болоод Акса голын ойн төглийн ургамал моддын хоорондох зай зуугаад метр болов уу. Тэнд шууд гол гатлан уулыг тойрон гарах бүрэн боломжтой агаад ногоон бүсийг хянангаа хорин минутанд амжуулна. Харин ойн төглийг бүхэлд нь явган цэргийн хуягт машин БМП-ын их буу, пулемётаар болон ахлах машины буудлагын зэвсгээр урьдчилан сэргийлэх буудлага хийхэд эцсийн эцэст нэг их төвөг болохгүй байх. Уулын хажуу бэлд ч галын цохилт өгч болно шүү дээ! Тэнд нисдэг тэрэгний ирэх хугацаа хагас цаг, түүнээс ч бага байх болно. Тэгээд гарц, хэрэв бүх юм сайнаар эргэвэл дахиад тал болоод тэгш өндөрлөгийн зам дээр гарч ирнэ. Эвдэрч нурсан, нэр усгүй, хаягдаж хоосорсон аул л тааралдах байх. Түүний өмнө үдэлж болох ч давааны эсрэг талыг байнга хянаж байх хэрэгтэй шүү. Энэхүү дүүрэг нь өгөгдсөн хувилбараар сүүлчийнх нь агаад А-3 хавтгай гэж тэмдэглэгдсэн байгаа. Тэндээс хорин километр тал газраар яваад мотобуудлагын бригадын хариуцсан бүс эхлэх бөгөөд тэгээд ч тэдний тэргүүн шугамын харуул ойрхон байрлаж байх ёстой. Тэгээд ч хамгийн муугаар бодоход, хэрэв дээрэмчид ухаанаа алдаад дайрахаар шийдлээ гэж санахад, энэ ч онолын хувьд боломжгүй л дээ, цуваа нэн түргэн эрчимтэй тусламж авах болно! За тэгээд, эцэст нь бригадын хариуцсан хэсгээр та бүхэн өөрсдийн төгсгөлийн цэгт тайван хүрэх болно доо.

Марков яриагаа дуусгаад:

- Би танд санал болгож буй хувилбар энэ. Танд асуулт байна уу?

- Миний сонирхлыг А-1 хавтгай татаж байна. Онцгой тохиолдолд тэндээс би манайхны хэн нэгэнтэй холбоо барих боломжтой юу?

Төлөөлөгч ахмадыг анхааралтай гэгч харж:

- Ахмадаа та туршлагатай офицер учраас миний төлөвлөгөөний бараг л цорын ганц гэж болох сул талыг шууд бариад авлаа. Сансрын холбоогоор та хэн дуртай хүнтэй холбогдож болох ч, дэмжлэгийн хувьд зөвхөн дайрагч онгоцыг эс тооцвол удаан хүлээх болно шүү. Харин энэ бүхэн нь дээрэмчидтэй тулалдах тулаанд та удаан барьж тэсэхгүй гэдэг магадлалыг ихэсгэж байгаа юм. Энэ бүхэн тан руу довтлогсдын хүч болоод тулааны өөрийнх нь эрчимжилт, үргэлжлэх хугацаанаас хамаарна. Гэвч! Хэрэв би А-1 хавтгайд үйл ажиллагаа явуулж байгаа цэргийн тагнуулын мэдээллийг аваагүйсэн бол, таныг тийшээ энэ маршрутаар илгээхгүйсэн билээ. Тэгээд ч тэдний өгсөн мэдээллээр тэнд их, бага ямар нэгэн дээрэмчдийн бүлэг илрээгүй байгаа. Би түрүүн хэлсэн дээ, энэ маршрутаар цуваа ердөө яваагүй гэж, тиймээс өдий хүртэл тэнд Бекуразын хүмүүс байхгүй гэж.

Сергей ийнхүү асуув:

- Яагаад өмнө нь цувааг тойруулж явуулдаггүй байсан юм вэ?

- Зүй ёсны асуулт байна. Миний хариулт ердөө амархан! Урьд нь манай алдар суут тагнуулчдаас тодорхой мэдээлэл аваагүй байсан юм. Тэгээд одоо танд нууц задлахад, А-1 хавтгайг Бекмуразд харуулахын тулд ердөө хэдхэн удаа ашиглах болно!

- Түүнийг шигдсэн газраас нь сугалж, тэнд уулзахын тулд уу?

- За тэгэхээр дүгнэлт хийхээ больцгооё, мөн аяны өмнөх зааварчилгааны хүрээнд бидний ярианы агуулгыг гадагш нь задлахгүй байхыг бас хүсье. Танд аян үйлдэх чиглэлийн талаар хэлэх санал байна уу? гэж Марков асуугаад ахмад Антоновын нүд рүү анхааралтай гэгч нь ширтэв.

Тэрбээр ч харцыг нь тэсэн өнгөрөөж:

- Өөрийн бодлоо өөртөө үлдээсэн нь дээр биз дээ.

- Яаж байгаа юм вэ?

Ахмад газрын зургаас харцаа үл салган хариулах нь:

- Энэ бол миний эрх! Миний өмнө тавигдсан үүргийг биелүүлэхийн тулд таны зөвлөгөөг дагах, үгүй бол бие даан шийдвэр гаргах эсэхийг ямар ч тохиолдолд цувааны даргын хувьд би эцсийн шийдвэрийг гаргана. Гэхдээ би таны төлөвлөгөөг бодож үзээд, бүрэн хэрэгжих боломжтой юм байна гэж бодлоо. Юутай ч би таны зөвлөгөөг сонслоо! Нөхөр ахмад, танд салах ёс болгож хэлэхэд ийм байна даа.

Төлөөлөгч, дэндүү дураараа эргэцүүлэн бодсоноо ярих ахмадыг яагаад ч юм эвгүйхэн харж:

- За яахав, хүссэнээ хий! Миний ажил бол сөрөг тагнуул болоод тагнуулчдын өгсөн мэдээллийг үндэслэж, танд зааварчилгаа өгөх. Миний танд санал болгосон төлөвлөгөөтэй танилцсан бол энэ хүснэгтэнд гарын үсгээ зур даа, аян замд чинь амжилт хүсье!

- Гарын үсэг зурах ч юухан байхав, амжилт хүссэнд баярлалаа, ахмад аа!

Бүх ёс журмыг гүйцэтгээд Антонов Марковтай салах ёс хийв.

Марины байр болоод ажлыг солих талаар ярихаар Сергей захирагч дээр орсон нь хошуучийг ихэд гайхшруулав.

- Энэ чинь юу болоод, Антон чи гэнэт Мариныг буудлаас холдуул гээд гуйгаад унав аа?

- Гена! Үнэнээ хэлэхэд үнэмшихгүй байв аа. Бид хувь тавилангаа холбохоор шийдсэн юм!

- Юу? Чи Маритай юу? Гэвч тэр чинь...

Ахмад найзынхаа үгийг тасалж:

- Харин энэ үг, чиний сая хэлэх гэсэн үгийг, Игорь та хоёрыг гуйя, Маринаг дахиж хэзээ ч тэгж бүү нэрлэ, чамаар дамжуулж бусдад урьдчилан сануулъя! Тэгээд ч түүнийг минь хэн нэгэн бүү хоргоог гэж бурхнаас гуйя! Чи намайг мэднэ дээ, тэгэх юм бол ирээд олон долоон үггүй хүзүүг нь хуга мушгина шүү.

Воробьев гайхшран:

- Серёга, чи ч алах юм аа! Зан ааш чинь ч урьдчилан таахын аргагүй шүү!

- Тэгээд чи түүнийг штабт ажилд авах юм уу?

Хошууч бодлогоширч:

- За гэж шууд хэлж чадахгүй, гэвч ямар нэг юм бодохыг хичээе.

Сергей нэмж:

- Бас нэг юм байна! Тэр нийтийн байранд ганцаараа амьдардаг, хөршүүд нь гэж янз бүрийн өөдгүй архичид, завхарсан юмнууд бий. Цэргийн хотхонд ганц өрөө ч гэсэн олоод өг, тэгэх үү? Чамаас хичээнгүйлэн гуйя, би ямар нэгэн юм ховорхон гуйдаг шүү дээ. Миний төлөө хийлээ гээд л бодчих.

- Нөхөр ахмад аа, зааварчилмаар өөр юу байна вэ?

Антонов, Воробьёв өөд харж:

- Битгий үг гуйвуулаад бай, Гена, ямар юмных нь зааварчилгаа байхав дээ? Би хуучин найзын хувьд л гуйж байна шүү дээ. Бүтээчих юм бол энэ насандаа мартахгүй шүү!

Ангийн захирагч, орон нутгийн гарнизоны даргын үүргийг хавсардаг агаад, хариуд нь:

- За яахав! Чамайг яах ч билээ дээ? Түүнд өөрийн нөөцөөсөө нэг өрөө байр өгье, гэвч зөвхөн түр шүү, Антон. Ихдээ жилийн хугацаатай шүү.

- Энэ чинь хангалттай. Баярлалаа, Гена, дараа уулзталаа баяртай. Би Чечень рүү явлаа.

- Серёга, сайн яваад ирээрэй!

Аяны журмаар жагссан цуваа хүртэл түүнийг Шевцов гаргаж өгөв.

- За дайчин эр минь амжилт хүсье, гэж Игорь ахмад Антонов хэлэв.

- Сайн сууж байгаарай! Энд манай хүнийг харж хандаж байгаарай, Маринаг минь гомдоох зүйл бүү гаргуулаарай гэж би Генад урьдчилан сануулсан шүү!

Шевцов гайхшран:

- Ойлгосонгүй?

- Захирагч дээрээ орохоор ойлгоно. Баяртай Игорь! Өө бүр мартчихаж, Надежда та хоёр яав?

- Хачирхалтай нь, бид адилхан эвлэрэх бодолтой байсан юм билээ. Тэр ч гэсэн над шиг бууж өгөх гэж байсан гэсэн шүү!

- Тэгэхээр бүх юм сайн гэсэн үг үү?

- Хэвийн болсон!

- Тэгтэл чи юу ярилаа! За боллоо! 9:13 хоцрох нь, бид хөдөллөө!

Ахмад Антонов хамгаалалтын салааны захирагч дэслэгчтэй яаравчлан танилцаад, түүнд толгойн сэргийлэхийн байлдааны машинд сууж хөдөлгөөн эхлэхийг тушаав. Өөрөө цувааны тэргүүн дэх “КамАЗ”-д үсрэн орж, машин хоорондын дотоод сүлжээний холбоог шалгаад, тушаасан нь:

- Цуваа! Хурд-40, зай-40, аяны журмаар урагшаа, марш!

Хөдөлгүүр хүржгэнэн асаж, цуваа замд гарлаа. Харин тэр үед бусдын нүднээс нуугдан, цор ганц хусны дэргэд, энэхүү мод шиг ганц эмэгтэй нүднээс нь өөрийн эрхгүй урсах нулимсаа алчуураар арчсаар цувааг үдлээ. Бүх юм сайн сайхан бүтэж, хайртай хүн нь Чеченээс заавал амьд ирэх болно гэсэн найдлага тээсээр үдэв. Дайнд юу ч тохиолдож болзошгүй, хэн ч энэ бүхнээс даатгагдаагүй ч, шархдаж зэрэмдэглэгдсэн ч хамаагүй, тэр амьд мэнд л үлдэх нь түүнд чухал байлаа. Үлдэх нь аймшигтай биш ээ! Үлдсэнийг нь тэд хамтдаа даван туулах л болно...

Ахмад Роман Яковлевич Марков ч харцаараа цувааг үдэв. Сүүлчийн машин нүдний хараанд өртөхгүй болоход тэр штабаас гарч ирж зогсоод тамхилав. Ахмад Марковын “номин” ажиллаж буй талаар өөрийнх нь өгсөн түгшүүрийн дохиогоор “номин” илрүүлэхээр түүний бүлэг энд тэндгүй ажиллаж байгаа ажгуу. Энэ нь цэргийн тагнуулч түүнд итгэмжлэн харгалзуулсан объектын нууцыг дайсны тагнуулд алдахгүйн тулд бүхнийг хянан түүний албан үүрэг болой. Тэгээд ч тэр өөрийнхөө агуулахаас үнэт мэдээлэл алдагдаж буй гэж эмээж буйг цагийг нь олж хэлсэн, дараа нь ч энэ бүхэнд итгэл төгс байгаагаа ч илэрхийлсээр ирсэн бөлгөө. Дайтагч цэргийн бүлэглэлийн хангалтанд өөрийн үйл ажиллагаагаараа асар их хохирол учруулж буй “номин”-г илчлэх ажилд тусламж үзүүлэхээр тусгай албаны бүлэг ирүүлэх талд ахмад Марков баттай зогссон юм. Тэгээд ч одоо Марковын удирдлага дор хэдэн хүн үнэт мэдээлэл алдагдаж буйг илчлэхээр хичээнгүйлэн ажиллаж буй бөгөөд мэдээлэл алдагдах нь асар их хохирол хүлээж буй цэргийн авто цувааны бие бүрэлдэхүүний хувьд шууд утгаараа үхэл гэсэнтэй адил үг ажгуу. Харамсалтай нь ахмад Роман Яковлевич Марков өөрөө тэр “номин” буюу урвагч нь байсан агаад “Вальтер” нууц нэрээр төв аппарат дахь өөрийн шууд захирах дарга болон дээрэмчдийн толгойлогч Бекмураз нартай харьцдаг амой. Тэрбээр энэ нэрээр хэрэгцээтэй үедээ хиймэл дагуулын холбооны хаалттай сувгаар зөвхөн тэдэнтэй харьцдаг байв. “Номин” хайн илрүүлэх бүлэг нь Марковын шууд удирдлагаар Москва дахь өндөр дээд албаны даргын заавраар түүний бүхий л тушаалыг биелүүлэх үүрэгтэй юм. Тэгээд ч тэд, эрэх хэн ч байхгүй зүйлд идэвхийлэн эрэл хийж буй дүр үзүүлэх үүргийг гүйцэтгэх ажээ! Марковт одоо холбоо барих чухал шаардлага гарсан тул, түүний өөрийнхөө бүлгийн тусламжтайгаар цэргийн хотхоныг тойруулан тавьсан чагнах төхөөрөмжийн бүсээс гарах хэрэгтэй боллоо. Тиймээс ахмад нэгэн залуухан хүүхний зүрх сэтгэлийг эзэмдэж, жинхэнээсээ дурласан хүн болж түүнтэй хамтран амьдрагч болон амьдрахаар жүжиглэж буй суурингаас л зөвхөн холбоо барих боломжтой юм. Марков эхнэртэйгээ гэрлээд удаж буй агаад нийслэлд гэр бүл нь амьдарч байгаа билээ. Тэр түүний албанд олгосон “УАЗ”-ыг авч ангийн байрлалаас гарлаа. Пушкиний гудамжны хоёр дугаарт хувийн байшингийн дэргэд авто машин зогсов. Түүнийг угтан бага ангийн багш Наташа хэмээх хайр дурлалдаа мансууран дуртайяа үйлчлэх болсон бүсгүй гарч ирлээ. Түүний эцэг эх аль хэдийнээ насан эцэслэж, цорын ганц өв залгамжлагчдаа байшингаа үлдээжээ.

Марков бүсгүйн хацар дээр үнсээд, дотогш орлоо. Тэнд хувцсаа солиод, өөртөө хөнгөн зууш бэлдэхийг гуйгаад, дээврийн өрөө /мансард/ рүү өгслөө. Сканер залгахад гарнизоны эргэн тойрон дахь чагнах төхөөрөмж хувийн байрнуудыг барихгүй байгааг илтгэх тайвшруулах дохио өгөв. Марков энэ тухай сайн мэдэж байгаа ч сэрэмжтэй байх нь багадахгүй болов уу? Хиймэл дагуулын аппаратаа гаргаж ирэн, цонхны хажууд зогсож, антенныг сунгаад эфирт дуудлага өгөв:

- Вальтераас Бекмуразд!

- Вальтерийг сонсож байна! хэмээн даруйхнаа мэдэгдэхүйц кавказ аялгатай сөөнгө хоолойгоор хариулах дуун гарлаа.

- Галт бамбар есөн цагийн орчим гарлаа.

- Тохиролцсон маршрутаараа явна гэж найдаж байна?

- Тийм ээ, Бекмураз! А-1 хавтгайгаар. Тэнд тэд арван нэгэн цагаас өмнө очихгүй л болов уу. Уулзалтдаа бэлд дээ!

- Тэнд аль хэдийнээ бүх юм бэлэн болсон! Галт бамбар миний гарт ормогц, Гивигээр дамжуулж чамд би дохио өгнө. Түүний үсчингээр хэзээ ч юм үдийн дараахан ороорой. Тэр дохионы хамт өөр жаал жуул юм чамд өгнө. Гүйцээ. Холбоо төгсье, эрхэм ээ!

- Төгсье!

Марков аппаратаа хураав. Бодлогошрон, жаахан зогслоо. Түүнд мөн Москватай, босстойгоо, хошууч генерал Василькотой холбогдох хэрэгтэй байв. “Номин”-гийн үйл ажиллагааг таслан зогсоох ажлынхаа талаар мэдээлж, өнгөрсөн долоо хоногийн өөрийнхөө ажлыг тайлагнаж, шинэ заавар авах ёстой ажээ. Энэ бүхнийг яг 16:00-д хийх хэрэгтэй. Минутын өмнө ч биш хойно ч биш яг цагтаа хийхгүй бол босс их эмзэглэдэг билээ. Роман Яковлевич мансардаас гарахаар завдангаа гэнэт ард нь хэн нэгэн байхыг мэдрэв. Тэр огцом эргэн харлаа.

Шатны ойролцоо Наталья зогсох ажээ.

Хамтран амьдрагчаа удахаар нь сэтгэл зовоод тэр дээшээ гарч иржээ.

Ахмад:-Наталья чи энд юу хийж байгаа юм вэ? гэж асуув.

- Зүгээр ээ! Чамайг удаад байхаар нь би бүх юм бэлэн болсон гэж хэлэхээр ирлээ.

- Чи энд удав уу?

- Хэрэв асуулт чиний утсаар ямар нэгэн Бекмуразтай ярьсан яриатай хамаарч байгаа бол, энэ бүхэн чиний ажилтай холбоотой гэдгийг би сайн ойлгож байна. Миний хүндэт тагнуулч минь, чи өөрийгөө Вальтер гэж нэрлэх шиг болсон! Санаа зовсны хэрэггүй дээ. Чиний албаны хэрэгт би хэзээ ч оролцохгүй, оролцохыг ч хичээхгүй. Намайг юу ч хараагүй, юу ч сонсоогүй гэж тооц! Тэгэхээр доошоо бууцгаасан нь дээр байх? Тэнд хоол аль хэдийн хөрчихсөн байгаа байх

Марков бүсгүй рүү дөхөн очиж:

- Наталья, чи их зөв дүгнэлт хийлээ. Гэвч чамайг гуйя, дараагийн удаа санамсаргүй ч бай, миний яриаг битгий сонсоорой, ялангуяа чиний ажигласан шиг хэрэв түүнийг бусдаас нууж байгаа бол шүү. Тэдгээрт би өөрсдийн агентуудаа нууц нэрээр нэрлэж байгаа, харин энэ бүхэн маш нууц мэдээлэл юм шүү! Задруулах юм бол маш хүнд шийтгэл хүлээж болзошгүй шүү. Тохирлоо шүү?

- Мэдээж шүү дээ, хонгор минь!

За сайн байна. Яв даа, би одоохон удирдлага руугаа нэг утасдчихаад бууна, чи тэр хооронд хоолоо халааж бай.

- Рома, би чамайг хүлээж байгаа шүү!

Наталья доошоо буулаа.

Ахмад өөртөө уурлаж, чөтгөр гэж хараав. Яахаараа тэр түүнийг анзаардаггүй байнаа? Түүний үгээр бол тэр бүх яриаг сонссон байна. Ёстой л хонь боллоо доо! Түүнийг юу ч сонсоогүй гэж тооцож, ярьж болно л доо. Би тэгж болох ч, хонгор минь чи дуугүй байж чадах уу? Үүнд баталгаа гаргаж хэн ч чадахгүй. Босс руу цоорсон тухай илтгэх л болж дээ. Марков өөрийгөө өнгөцхөн цоорсон нь яагаад ч байж болшгүй мэргэжлийн бус алдаа гаргалаа гэж зэмлэв. Тэгээд ч генерал хэрхэн хилэгнэхийг тааж ядах юм алга. Гэвч илтгэхгүй байж болохгүй! Хэрэв зөвхөн ганцхан сураг төдий үг маш хязгаарлагдмал хүрээний хүмүүсийн дунд алдлаа гэхэд энэ нь багш нарын багахан хамт олны дунд байж болох ч, ахмад Марковын амьдрал сохор зоосны үнэгүй болох болой.

Доороос Наташа дахин дуудлаа:

- Рома, чи дуусаагүй байна уу?

- Наташенька, очлоо!

Өөрийгөө юу ч болоогүй юм шиг биеэ барих хэрэгтэй. Тэгээд ч түүний ажил ийм л ажил юм чинь. Хамтран амьдрагчийнхаа мэдсэн зүйлд ямар ч ач холбогдол өгөөгүй мэт гадна талдаа харагдах хэрэгтэй. Орой болтол! Үүсэн бий болсон нөхцөлд боссын шийдвэрийг л дагах болно.

Тэр нэгдүгээр давхарт бууж, гараа угаагаад, гал зуухны өрөөнд ширээний ард суув. Наталья зэрэгцэн суулаа.

- Рома, чи амрах хэрэгтэй шүү дээ. Дахиад л шөнө нойргүй хонов уу?

- За үгүй дээ, дөрвөн цаг унтсан. Одоо яая гэхэв? Ийм л ажилтайгаас хойш! Харин өнөөдөр эрт, таван цагт ирнэ.

- Ай! Харин манай сургууль дээр зориуд юм шиг эцэг эхийн хурал таван цагт хийхээр болсон.

- Зүгээр дээ, Наташа би чамайг хүлээнгээ оройн хоолоо өөрөө хийчхээд, өөрийнхөө ажлаа нухаж байя, санаа бүү зов.

- Би удахгүй, Ром! Цаг хагас л тэвчээрэй!

- Тэгье дээ!

Марков хооллож дуусаад, тавгаа түлхэж, тамхилав.

Натальягийн үйл хөдлөл нэг л ер бусын байлаа. Бүсгүй ердийнх шигээ сав суулгаа хурааж угаасангүй, ширээн дээрээс авч угаалтуурт овоолов. Тэгээд хамтран амьдрагчаа өмнөөс нь ширтэн суусаар. Ахмад, түүнийг үнэхээр юу ч юм сэжиглээд байна гэж үү? гэхээс эвгүйцэх шиг болов. Роман ийн асуув:

- Наташа, чи надад ямар нэгэн онцгой юм хэлэх гээд байна уу?

Бүсгүй нүднийхээ харцыг буулгаснаа дараа нь огцом дээшлүүлэхэд түүний харцанд түгшин хүлээсэн шинж тодорно.

- Роман, гээд тэр хормогчоо базлан, ойлгоорой, би... жирэмсэн болчихож, Рома!

Марков ханиалгалаа. Энэ мэдээ түүний хувьд төдий л санаандгүй агаад таагүй мэдээ байлаа. Өнөөдөр чинь яачихсан өдөр вэ? Арайхийн биеэ барьсан ахмад, сөөнгөтсөн хоолойгоор:

- Уучлаарай, Наташа! Гэвч энэ бүхэн яасан ч гэнэтийн юм вэ?.

- Хонгор минь, харин намайг чи уучлаарай. Чамайгаа энэ бүхэнд бэлдэх хэрэгтэй байтал, би гэдэг тэнэг амьтан цагийг нь олсонгүйг минь... уучил.

- Үгүй дээ, үгүй, бүгд зөв, харин чи хэлсэндээ итгэл төгс байна

УУ?

- Тэгэлгүй яахав! Таван долоо хоногтой. Өчигдөр эмчид үзүүлсэн. Тэр намайг хүүхэд олсон гэдгийг баталсан. Рома, чи баярлаж байна уу?

- Чи юунд нь асуудаг байнаа? Би баярлаж байна гэж үү? Түүгээр ч барахгүй би аз жаргалд умбаж байна! Наашаа хүрээд ир, хайрт минь!

Марковын өвөр дээр Натальяг суухад, тэр түүнийг тэврэв.

- Наташа минь, энэ бүхэн ямар сайхан юм вэ! Манайд удахгүй жижигхэн, өөдөсхөн чинээ, БИДНИЙ хүүхэд бий болно гэдэг!

- Гэхдээ Рома, бид батлуулах хэрэгтэй! Хүүхдийн эцэг нь ч, эх нь ч байгаа атлаа гэр бүл болоогүй байж болохгүй шүү дээ.

- Тэгэлгүй яахав, хонгор минь! Намайг уучлаарай, миний явах цаг болчихлоо, орой ирээд үүнийгээ тэмдэглэцгээе, дашрамд нь бид гэрлэлтийн асуудлаа хурдхан шиг шийдчихье. Ангиар дамжуулаад чимээгүйхэн бүртгүүлчих үү, эсвэл хурим хийх үү?

- Ай даа! Эргэн тойрныхон мань бид хоёрыг эхнэр нөхөр гэж тооцдог болсон шүү дээ, зөвхөн хурмаар тогтохгүй шүү.

- За ингээд шийдчихлээ, хайрт минь! Бүх юмаа тохирцгооно оо. Харин одоохондоо, чи намайг уучлаарай, явах цаг болчихлоо. Миний мансарданд ярьсан яриаг хэнд ч хэлж болохгүй гэдгийг санаж яв. Тэгэхгүй бол биднийг хамтын амьдрал бус хоёр өөр шоронгийн хоёр өрөө л хүлээж байгаа шүү. Албаны нууц задруулсан гээд биднийг суулгачих амархан шүү!

- Рома, за юу гэж дээ! Тэгж бодохын ч хэрэггүй! Би нууцыг хадгалж чадна шүү!

- За тэгвэл сайн байна. Тэгвэл би тайван явж болох уу?

- Мэдээж хэрэг, хайрт минь.

Наташа ахмадын өвөр дээрээс босож, түүнийг машин хүртэл үдэн гаргаад, хөдөлтөл нь хүлээн зогсов. Дараа нь, түүний хувьд бүх юм сайнаар бүтэж буйд сэтгэл зүрх нь аз жаргалаар дүүрэн хүн гэртээ буцаж оров. Түүний хувьд сайхан орон гэр, сайн ажил төрөл, сайн эр нөхөр гээд л цөм бий, тэгээд ч удахгүй аавтайгаа жигтэйхэн адилхан, жаахан хүүтэй болно. Бүсгүй хүнд өөр юу хэрэгтэй юм вэ? Үнэн хэрэгтээ тэр, ирээдүйн нөхрийнхөө мансарданд ярьсан яриаг огтхон ч сонирхоогүй бөлгөө.

Харин ахмад машинаа булан тойронгуут, явган хүний замаар яваа эмээг цочтол огцомхон тормозлон зогсоов. Марков юун эмгэнийг анхаарахтай манатай байлаа? Тэрбээр өөртөө уурлан, машиныхаа залуурыг алгаараа хүчтэй цохих бөлгөө.

Ёстой дүүрчихсэн амьтан! Харьцаанд орох цагаар баригдсан нь багадсан юм шиг бас жирэмсэн байдаг нь юу ч билээ! Хүүхэдтэй болохоос сэргийлээрэй гэж гуйсан шүү дээ, муу өлөгчинг! Юу хийчхэв! Ухаангүй амьтан чинь дурлаад, гэр бүлтэй болохыг хүссэн хэрэг! Өлөгчний, хүүхэд олохыг хүссэний нь хараач! Өөдгүй амьтан, бүх төлөвлөгөөг үндсээр нь нураачихдаг байна шүү! Одоо тэгээд боссд юу гэж илтгэх билээ, тэгээд ч тэрбээр ямар ч тохиолдолд эмэгтэйчүүдтэй удаан хугацааны харьцаа тогтоож болохгүй гэдэг шүү дээ. Харин тэгтэл хүүхэд, дээр нь гэр бүл батлуулах хүсэлт гарга гээд байдаг! Ямар юмны баталгаа, түүний хүү нь Москвад сургуульд сурч, хууль ёсны эхнэр нь түүнтэй уулзахын тулд байнга Ставропольд ирж байхад. Харин одоо яах вэ? Муу өлөгчин чинь юу хийчих вэ?

Марков даргаасаа айснаас болоод бөөн уур хилэн болов.

Генерал түүнийг яаж болгож тавих бол гэхээс Марковын бие арзас хийх шиг болов! Шалиг завхай эм гээд янз бүрээр л хэлэх байх! Ингэж араараа тавиулах гэж ! Өөдгүй амьтан, аз жаргалтай байна гэнээ! Түүнд ойр төрлийн хүн үлдээгүй нь сайн хэрэг шүү. Бөөн шуугиан болохгүй юу! За яахав, тайвшрах хэрэгтэй. Одоо юу ч өөрчлөх аргагүй болсон, босс л шийдэг. Эцсийн эцэст тэр, ахмад Марков, энэ муу эм хонины цагаа олж доодохоо угаагаагүйд буруутан болохгүй шүү. Харин Бекмуразтай холбоотой тооцооны хувьд! Энэ бүхний төлөө өөрийгөө магтаж болно. Цаг тухайд нь Антоновын цуваа гарсныг мэдээлсэн нь оносон шүү!

Ахмад цагаа харав. 11:50 болж байна, зах дээр, Гивигийн үсчин рүү очиж, ахмадын цувааг боловсруулсан тухай баталгааг авч, өөрийнх нь хувьд ийм тохиолдолд хүртдэг гурван мянган ногооны шагналаа ч авъя. Харин дараа нь босстой харьцаанд оръё, харин тэр, түүний Людмилатай хотын гаднах өргөөндөө амарсан тухай нь мэдсэн аятай л түүнийг орилон хашхирч зэмлэх болно гэдэг Марковт илэрхий байв! Өөрийгөө эрхэмлэн үнэлж байв ч энэ бүхнийг хийхгүй байж боломгүй. Үглэн зэмлэхийг нь хүлээн авч, энэ сэдвийг хаах нь өлзийтэй. Генерал түүнд айхтар сүрхий шийтгэл оноохгүй гэдгийг тэр мэдэж байв, нэгд Люда тэгүүлэхгүй, Марков түүний эр нөхөр хэвээрээ л байгаа шүү дээ, хоёрт Константин Георгиевичд тэр бас хэрэгтэй. Тэгээд ч Натальягийн хувьд тэр л шийдвэр гаргаг! Түүний тааллыг биелүүлэх нэгэн олдож л таараа! Марков машинаа асааж зах руу очиход түүнийг хоёр дахь таагүй мэдээ хүлээж байв. Олныг нуршилгүй хэлэхэд: Антоновын цуваа дээрэмчдийн бэлдэн бүгэж отсон газар А-1 хавтгайд ирсэнгүй, тэр ч байтугай ойртсон ч үгүй гэж бүх маршрутын дагуу тавьсан Бекмуразын ажиглагчид мэдээлсэн байлаа. Тэгээд ч энэ бол ноцтой зүйл байлаа! Үнэн хэрэгтээ өнөөдөр чинь юу болоод байна вэ? Энэхүү ярдаг зантай ахмад цуваатайгаа хаачдаг байнаа? Түүнийг чөтгөр аваасай билээ, юу ч ойлгосонгүй!

Ахмад Антонов энэ хооронд гучин километр яваад цувааг зогсоолоо. Тэр, цаг нь ч, газар нь ч болоогүй байхад амралт зарлав. Гэвч даргын зөв байдаг дүрмээр цуваа зогсов. Ахмадын шийдвэр, дэслэгч Соколовыг маш их гайхшруулсан нь түүнд удирдлагаас нь зааварчилга өгөхдөө, цуваа дор хаяж үдийн хоол хүртэл тасралтгүй марш үйлдэх болно гэж зааварчилснаас ажгуу. Тэр хуягт машинаас үсрэн бууж Сергей рүү ойртон ирж:

- Нөхөр ахмадаа, ямар нэгэн юм болоо юу?

- Юу ч болоогүй! Чи амралт зарласанд гайхаа юу?

- Яг тийм!

- Женя, дасах л болж дээ! Надтай аянд гардаг хуяглан хүргэгчдэд нэг л зовлон байдаг нь энэ. Намайг яах гэж, юу хийхээр зогсов гэж толгойгоо гашилгах хэрэггүй. Чиний үүрэг миний тушаалыг биелүүлэх, тийм үү?

- Яг тийм!

- За тэгвэл дахиж ямар ч асуулт бүү тавь, зөвхөн тушаал биелүүл. Харин энэ цагт өгсөн тушаал-амралт! Өөрийнхөө хүүхдүүдийг буулгаж, тараа, уулын цэвэр агаар амьсгалцгааг. Тэгээд цаашаа хөдлөхөд бэлэн бай! Ойлгомжтой юу?

- Яг тийм!

- За, сайн байна! Яв, Женя хэрэг гарвал дуудна.

Цувааны цоожлогч машины дарга ахлах ахлагч Дудашёв хүрч ирэв. Тэрбээр офицеруудыг ярилцаж байхад, цаана хүлээн зогсож тамхилж байснаа, толгойн БМП -руу дэслэгчийг явахад дарга руугаа ойртон ирж:

- Даргаа, нэг л биш байна уу?

- Казбек минь, тийм гэх үүдээ.

- Тайлбарлаж болох уу?

- Манай энэ тойрон явах чиглэл надад нэг л таалагдахгүй байна. Ийшээ хар гээд ахмад газрын зурагтай планшетээ дэлгэн, төлөөлөгчийн зааврын агуулгаас зөвхөн явах чиглэлийн хэмжээнд ярив.

- Тэгээд яах вэ? гэж ахлагч ахмадын яриаг сонсоод асуув.

- Биднээр туршилт хийж, үхлийн бүс рүү илгээж байгаа нь надад таалагдахгүй байгаа юм. Тэнд аюулгүй гэдэгт би итгэхгүй байна! Бид улигт А-1 хавтгайд дайсны багахан хүчний цохилтонд өртлөө гэхэд л бидний дуулах дуу дуусах болохоор л энэ чиглэл таалагдахгүй байгаа юм! Бид тэнд дэмжих хүчгүйгээр тэсэхгүй, гэтэл зөвхөн “СУ-25” дайрагч онгоцоор дэмжлэг өгөх боломжтой гэсэн. Тэд бидэнд яаж туслах юм вэ? Яаж ч чадахгүй! Казбек минь, тэнд биднийг хядаад хаячихна. Гэтэл биднийг яг тийшээ явахыг шургуу шаардаад байгаа! Энэ л надад таалагдахгүй байгаа юм.

- Захирагчаа, үнэнийг хэлэхэд надад бас таалагдахгүй байна.

- За харав уу? Чи ч гэсэн нэг л биш гэдгийг мэдэрч байгаа биз! Тэгэхээр бидэнд тэнд хийх юм алга!

Ахлагч сануулах аятай:

- Гэвч чи төлөөлөгчтэй зөвшилцөө биз дээ?

- Яг таг ч биш ээ. Би сонгох эрхийг өөртөө үлдээсэн, гэхдээ энэ нь төлөөлөгчид нэг их таалагдаагүй байх!

Сергей Казбект сүүлийн нэг сард Бекмуразын дээрэмчдийн довтолгооноос цувааны хүлээсэн хохирол болон дээрэмчдийг зорилгод нь хөтлөх мэдээлэл алдагдаж байгаа тухай ярив.

- Хэрэв агуулахаас шивнэж байгаа бол, Казбек минь манай чиглэл нууц байхаа больсон, бидний хувьд үхлийн байж болох А-1 хавтгайд харин тэр өөрийнхөө хоёр сүргийг чөлөөтэй шилжүүлэн байрлуулчихсан байгаа.

- Ахмад аа, та сэтгэж байна шүү.

Антонов өгүүлрүүн:

- “Номин”-г нуга дарахын тулд юу хийхээр бодож байна гээч. Биднийг агнахыг завдаж байгаад би эргэлзэхгүй байна, харин тэгэхээр бид тэднийг А-1 хавтгайд үлдээгээд ухасхийе. Бекмураз бүх хүчээ энд татаж чадахгүй болохоор хилэгнэх л байх. Харин манай цувааг замаас нь олзлохоор үлдсэн хүчээ хаях болно. Зөвхөн хаана тэр бидэнд “тансаг хүлээн авалт”-аа хийх бол? Өндөрлөг тэгш газарт үгүй л болов уу, бид бас ч гэж аж ахуйн хөсөг биш, түүний “можахед”-уудын хоншоорыг цусанд нь хутгачих тэнхээтэйгээ байгаа. Тэр тусмаа өндөрлөг тэгш талд бид нисдэг тэрэгний эскадрильтэй холбоо барих боломжтой бөгөөд харин энэ бол дайрагч онгоц биш болохоор “эргэлдүүр”-үүд тэдэнд үзүүлээд өгнө. Бекмураз ямар ч тохиолдолд Унжиг хянаж, биднийг гол гатлах үед шахах боломжтой. Бодох хэрэгтэй байна, Казбек минь. Дараа, эргэн тойронд тулааны гал маналзаж байхад бодох цаг олдохгүй шүү дээ!

Ахлагч даргатайгаа санал нийлж:

- Энэ ч ойлгомжтой, “номин" ямар түвшинд ажиллаж байгаа нь сонирхолтой байна?

- Агуулахад болж байгаа бүх үйл явдлыг бүрэн дүүрэн мэдээлэх боломжтой, ялангуяа Бекмуразтай байнга холбоо барих чадвартай байх түвшинд л байгаа. Харин эдгээр нь ангийн захирагч, түүний орлогч, хамгаалалтын батальоны дарга тэгээд... төлөөлөгч өөрөө! “Номин” тэдний нэг нь л байгаа, гэвч Гена Игорь хоёрыг тооцоонд оруулахгүй, батальон даргын мэдээлэл авах байдлаар нь дүгнэхэд машинд яг юу ачиж байгааг мэдэх боломжгүй, харин Бекмураз зөвхөн зэвсэг, галт хэрэгсэл ачсан цувааг довтолж байгаа.

Казбек гэнэтийн агаад байж боломгүй санаагаа илэрхийлж:

- Төлөөлөгч л үлдэж байна? Тэр бүх үйл явдлыг сайн мэдэж байдаг шүү дээ!

Антонов захирагдагчийнхаа үгийг няцааж:

- Гэвч ангид сөрөг тагнуулын бүлэг ажиллаж байгаа, тэд Марковыг анхных үйлдлээр л барьчих байсан.

- Хэрэв энэ бүлэг “номин”-той холбоотой биш тохиолдолд!

- Казбек минь чи авч өгөх юм аа! Чи өөрөө юу хэлснээ бодоод үзээч? Энэ бүхэн боломжгүй зүйл!

- Тэгээд юу боломжтой юм вэ? Даргаа, хариулаач?

Ахмад хариуд нь:

- За хэн мэдэх билээ! Гэсэн ч бидний хэлцэн ярьцгаасан хүмүүсийн хүрээлэлд “номин” байхгүй нь тодорхой, харин гадна төрхөөрөө үл ажиглагдам, орчин үеийн зайны удирдлага бүхий сонсох төхөөрөмжөөр хангагдаж, гаднын илрүүлэх төхөөрөмжөөс өөрийгөө хамгаалдаг агаад эсрэг талын радио саатлыг нэгэн зэрэг хийдэг “зүү” гэж нэрлэдэг тоног төхөөрөмж бүхий энэхүү гаднын, хөндлөнгийн үл анзаарагдах этгээд агуулахад болж буй бүх үйл явдлыг анддаггүй байж болох юм. Тэгээд ч төлөөлөгчийг ангийн офицеруудтай адилтгах хэрэггүй. Тийм зүйл, Казбек минь бас боломжтой л юм, манай машины гэрэлт дохиог хараад мэддэг байж болох л хувилбар байна! Гэвч... энэ ямар нэгэн агуулахын хувьд дэндүү нарийн төвөгтэй зүйл. Тэгээд ч би бүх юм улам амархан болж гэж боддог болсон. Мөнгөний төлөө Бекмуразд мэдээлэл нийлүүлдэг ухна ангид байх нь байна, тэр хэн вэ? гэдгийг таах амаргүй асуудал байна. Бид ганц нүдтээр тоглох эрхтэй, ингэхийн тулд түүнээс алхам түрүүлэх нь чухал бөгөөд анхны алхмыг бид хийчихлээ. Давуу талаа улам хөгжүүлэх л үлдлээ, ингэхийн тулд аль болох түргэн Унжиг хөндлөн гулд туулах хэрэгтэй. Тэгш талд бид цикпопоос тасрах болно. Ганцхан саад үлдээд байна, тэнд л хэн жинхэнэ “номин” болох нь ойлгомжтой болно.

Салбарын захирагч шийдвэрээ гаргав:

- Хамгаалалтын даргыг дууд, амралт дууссан, шууд Кармах руу явцгаана, тэнд суурингийн цаад талд дахь гүүрээр Унжиг тулалдан гатлах болно. Би, гатлах ажиллагаа ямар ч тохиолдолд дээрэмчдийн хяналтанд байх тул тулалдаанд орохоос өөр эрсдэлгүй гарах аргыг олж харахгүй байна. Гүүр-энэ бол өөр хэрэг! Тэр аулын бүх эрх мэдлийг ганц нүдэт уулын эр барьдаг гэж тооцъё. Дашрамд нь ийм ичгүүргүй балмад хэргийг Бекмураз хэрхэн хүлээн авахыг харцгаая! Түүний үлдсэн ганц нүд, салхийг хүртэл идэх гэдэг Алабайн нохой шиг цусан улаан болно гэдэгт зуугийн эсрэг ганцаараа ч мөрийцөж болж байна! Харин цувааны зохион байгуулалтыг Кармах хүрэхээс өмнө өөрчлөх болно. Миний омог бардам чечень эр минь дэслэгчийг ДУУД!

Тэрбээр хормын дараа хүрч ирэв. Ахмад түүнд хэрхэх тухай үүрэг өгөх тутамд залуу эрийн нүд гайхсандаа улам томрох ажээ. Яагаад ч юм Женя Соколов энэхүү үл ойлгогдох ахмадаас ийм үйлдэл гарах юм гэж огтхон ч бодоогүй юм. Гэвч тушаал авснаас хойш, түүнийг биелүүлэх үүрэгтэй! Ахмад Антоновын цуваа таван минутын дараа орон нутгийн донсолгоот замаар явж болох хамаг л хурдаараа ганц нүдэт мангастай нэгийгээ үзэлцэхээр шууд давхилаа. Уулын суурин болох Аулаас километрийн зайд зогсож, ахмадын тушаал болон төлөвлөгөөний дагуу цувааг шуурхай өөрчлөн жагсаагаад цааш хөдөлцгөөв. Өмнө нь үл мэдэгдэх цагийн байдал хүлээж байлаа!


Top
   
PostPosted: Sep.15.17 3:09 pm 
Offline
Гялалзах Одны Гялбаа Гишvvн
Гялалзах Одны Гялбаа Гишvvн
User avatar

Joined: Aug.02.10 8:07 pm
Posts: 275
ДӨРӨВДҮГЭЭР БҮЛЭГ

Яг 16:00-д ахмад Марков түрүүн дурдсан байшингийн дээврийн өрөө /мансард/ рүү гарч, харьцаанд орох үедээ энгийнээр босс хэмээн нэрийдэх хошууч генерал Константин Георгиевич Василькод утас цохив.

- Вальтераас босс-д! Сайн байна уу!

- Чамайг сонсож байна, Вальтер!

Марков түр зуур түдгэлзсэнээ илтгэв:

- Харамсалтай нь бидний хүлээж байсан мэдээ ирсэнгүй.

Босс лавлаж:

- Юу болоов?

- Галт бамбар чанга хатуу заавар өгснийг үл харгалзан, А-1 хавтгайд хүрэлцэн очсонгүй!

- Танай бамбар хаашаа явчихдаг байна?

- Кармах руу!

Генерал маш их гайхаж:

- Юу???

- Яг Кармахаар шүү, Бекмуразын хянадаггүй Унжи голын гүүр болон сууринг ямар ч тотгор саадгүй дайран гарсан байна.

- Галт бамбарыг хэн удирдаж байгаа юм вэ?

- Ахмад Антонов гэгч. Тэр ч ондоо хүн байгаа юм!

- За, тэгэхээр энэ Антонов бид бүхнийг ганц сайн доромжилж байх шив дээ! Мөрдөн хөөх ажиллагаа зохион байгуулсан уу?

- Арай өөрөөр. А-3 хавтгайд нөөц отолт зохион байгуулж байна.

- Ийм улайн цайм явдлынх нь төлөөсөнд чанд хатуу шийтгэх хэрэгтэй. Галт бамбарыг үнсэн товрог болгохыг тушааж байна!

- Гүйцэтгэе, босс! Бекмуразтай та өөрөө холбоо барих уу?

- Харин чи наана юугаа хийх гээв? Энэ чинь та нарын ажил биз дээ!

- Ойлголоо, босс.

- Чиний хувьд бүх юм дажгүй юу?

- Харамсалтай нь, бүх юм гэж зүгээр гэж хэлж чадахгүй нь.

- Чи өнөөдөр үнэхээр миний урмыг хугалахаар шийдээ юу? Уур хүргээд үзээрэй. Яриач, наана чинь юу болоод байгаа юм вэ?

Марков үг хэлэхээсээ өмнө түгдчин байж:

- Хувийн асуудлаар.

- Ямар асуудал вэ?

- Нууц ажиллагаа явуулахаар миний олсон хоргодох байрны хүүхэлдэй жирэмслээд, надтай гэрлэж, төрөх санаатай байна.

Босс эгдүүцэж:

- Мунаг новш минь, би чамд урьдчилан сануулж байгаагүй бил үү? Аа?

Генерал уурлаж, биеэ барьж чадахгүй болж байгааг мэдрэв.

- Босс, би буруугаа хүлээж байна!

- Буруугаа? Харин буруутанг яадгийг санаж байна уу? Мартаагүй биз дээ?

- Үгүй дээ, үгүй! Тэгээд ч би тийм зүйл болгохгүйн тулд чадах бүхнээ хийсэн, гэвч хүүхнүүд бол хүүхнүүд шүү дээ, ялангуяа таны тушааснаар энэ хүүхэлдэйтэй аль болох дотно холбоо тогтоож, наалдаж ав гэснийг л биелүүлсэн! Түүнтэй аль болохоор жам ёсны харьцаа тогтоосон нь энэ!

Москвагийн дарга инээж:

- Аугаа их бэлгийн донтон минь, чамайг хааш нь хэрхэн яаж хийж байгааг чинь төсөөлж байна! Бусдын эмс рүү шунаглан дайрсан юм биз дээ...? Эхнэр чинь мэдвэл ч өөрийнхөө өндгийг гудрахыг шаардах болно доо!

- Өөрийгөө хичээ, ариун явдалтан минь! гэж даргынхаа егөөдөлтийг үл тэсвэрлэн Марков хэлэв.

- Чи битүүгээр юу хэлээд байнав? Яагаад дуугаа хураачихав? Хэлээ залгичихаа юу?

- Босс энэ бүхэн ингээд дуусаагүй шүү.

- Дуусаагүй???

- Яг тийм! Наталья миний Бекмуразтай ярьсан яриаг сонсчихсон.

- Юу?? Чи өөрийн ухаантай байна уу? Тэнд хүүхний банзалд толгойгоо шургуулаад, шиншлэх чадвараа бүрмөсөн алдчихаа юу?

Генералыг тайвшруулахыг хичээж Марков:

- Босс! Бүх юм тийм ч аймшигтай биш ээ! Наталья булан болгонд хов ярьж явдаг тийм хүн биш. Би түүнд амаа барьж явах хэрэгтэйг ойлгуулсан...

Генерал уурласны улмаас золтой л багтарчихсангүй:

- Чиний толгой яг эргэчихэж! Хэн ийм юманд итгэдэг байнаа? Зөвхөн чам шиг дүүрчихсэн тэнэгүүд л магадгүй, Марков! Хэнээс гээч, хэнээс гээч, харин ч би чамаас иймэрхүү бүтэлгүй юм сонсоно гэж огтхон ч бодож байсангүй!

- Би энэ тохиолдлыг бүтэлгүйтэл гэж тооцохгүй байна.

- Зөв, яагаад гэвэл би нэн даруй оролцсон учраас!

Марков гэмээ цайруулах гэж:

- Би өөрийнхөө гаргасан алдааны төлөө шийтгэл хүлээхэд бэлэн байна.

Василько гэнэт тайвшран, өөрийнхөө ердийн байдалд орж, аажуухан ч тушаангуй дуугаар ярьж эхлэв:

- Надад бас нэг пионер олдож гэнэ... “Номин” ажиллагааг дуусга! Өнөөдрийн дотор ямартаа ч холбооны хэрэгсэлтэй харьцдаг холбоочин байвал сайн, хугацаат албаны цэргийг баривчлах арга хэмжээ ав. Сайтар шалгаарай, сэжигтэн ямар нэгэн хэл ам хийчих эцэг эхтэй байх бий!

- Хаанаас энд тийм юм байх вэ? Үндсэндээ тосгоныхон болоод асрамжийн газраас ирэгчид байдаг юм.

- Өнчин, энэ чинь сайн хувилбар байна шүү! Баривчлаад, хот руу ахлах дэслэгч Костюшинаар хуяглан хүргүүл. Хуяглан хүргэх явцад цэрэг оргон зайлахыг оролдсоны улмаас гээд гарсан уршиг, үр дагаврыг дар. Бүгдийг цэвэрхэн хийнэ шүү! Дараа нь Бекмуразтай холбоо барь. Галт бамбарын эсрэг үйлдлийн дараа түүний бүлгийн үйл ажиллагааг багасга. Цаашдын ажиллагааны заавар өгөх хүртэл чимээгүйхэн хэвтэж бай, цаг нь болохоор өгнө гэдгийг дамжуул! Цуваа руу довтлох босогчдын цэргийн үйл ажиллагаа, “номин” гэж нэрлэгдсэн баривчилгаа болон устгах үйл явцын дараа тасалдах нь ахмад таны удирдан ажилласан эрлийн бүлэг зөв чиглэлд ажиллаж, урвагчийн үйл ажиллагааг саармагжуулж чадсаны баталгаа болох болно. Чиний хувьд, би чиний хувийн асуудлыг шийдтэл маргааш өглөө Яковлев руу очсон бай! Өдөр нь хотод байж байгаад, орой нь анги руу буцаж ир!

- Бүгдийг ойлголоо, босс

Гэвч тэр үргэлжлүүлэн:

- Би дуусаагүй байна! Мөн бүлэг бааз дээр ирсэн байх ёстой, өөрөө тушаал дэвшихэд бэлд, хурандаа Яковлевын захиргаанд шилжин ажиллах болно. Чамд хошууч цол олгож, дэвшүүлсэн шүү, ичгүүргүй амьтан минь. Зүгээр ээ, ажиллах л болж дээ! Хоёр долоо хоногийн дараа хоёулаа над руу ирээрэй. Шинээр ажил хэрэг эхлүүлнэ! Асуулт байна уу?

- Байхгүй!

- Тэгвэл Костюшинд үүрэг өгч, Бекмуразд зааврыг дамжуулаад өнөө оройдоо өөрийнхөө жирэмсэн хамтран амьдрагчтайгаа хамт гудамжаар зугаалаарай. Хөршүүддээ та хоёр ямар нийцтэй хос гэдгээ харуулах юм шүү. Түүнтэй ямар нэгэн кафед ор! Түүнийг яг таг таниулах ёстой шүү. Харин өглөө нь түрүүн миний хэлснээр, Яковлев руу яв! Чиний асуудлыг чамайг эзгүйд шийдэх ёстой.

- Би бүгдийг ойлголоо, босс!

Генерал урьдчилан сануулж:

- Цаашид санаж яв, хэрэв дахиад иймэрхүү гэнэтийн явдал гаргах юм бол чиний хээлтүүлэг хийдэг төмсгийг огтолж хая гэж тушаана шүү! Тэгээд азийнханы сайхан заншлаар хэлийг чинь огтолж хаяна. Гүйцээ. Холбоо төгсье!

- Баяртай, босс!

Ахмад доошоо тасалгаа руу бууж, цэвэр алчуур авахаар хувцасны шүүгээ онгойлгоод балчир хүүхдийн хувцас хэрэглэл болох баривч, живх, манцуй болоод цэцэг навчны зурагтай жижигхэн хувцас эдлэл байхыг харав. Төрөөгүй хүүхдэд төмөр өлгий гэж ярьж цээрлэдэг. Харваас, үнэн л юм байна. Тэнэг амьтан! Өөрөө өөрийгөө яллачихаж! Тэрбээр хувцасны шүүгээтэй зэрэгцүүлэн тавьсан эргэнэгийг онгойлгов. Шилтэй коньяк гарган онгойлгож хэд сайн балгав. Тэгсэн ч гэсэн сэтгэл нь нэг л гонсгор байлаа. Тэр аль хэдийнээ Натальяд дасан дотноссон ажгуу. Марковын хувьд өөрийнхөө ганц хүүг хайрлан энхрийлж, элбэг хангалуун амьдралаар амьдруулахын тулд эхнэрийнхээ, өөрийнх нь даргатай тогтоосон хайр дурлалын холбоог нүд анин өнгөрүүлж, мөн түүний сэтгэл хувирсныг үзэн ядахын хамт энэ бүхнийг үл харгалзан хайрласаар байгаа ч, түүний санаа сэтгэлийг эзэмдсэн Натальягийн энд яахан хүрэх билээ. Түүний москвагийн байранд бие биенээ үнэн сэтгэлээсээ хайрлаж, чин шударга харьцаж байсангүй агаад бүгд л өөрийнхөөрөө хэн хэндээ саад бололгүй амьдарч, заримдаа хэн хэнийгээ ч хуурах нь бий. Тоглоом тохуу, худал хуурмаг хоёр зэрэгцэн орших ажээ! Энэ бол түүний хууль ёсны гэр бүлийн жинхэнэ төрх нь юм. Натальятай бол бүх юм өөр байлаа. Бүсгүй ганцхан түүнд чин зүрхнээсээ дурлаж, үнэн журмыг баримтлах бөлгөө. За ингээд дурласныхаа шанг хүртлээ. Эргүү амьтан, өөрийнх нь буруу. Энэ тухай бодохоо болъё! Марков өөрийгөө тайтгаруулахаар дахиад бага зэрэг балгахад түүний дотоод сэтгэлийн гүнд нуугдаж байсан өрөвдөн хайрлах хүн чанарыг нь архи арчин арилгаж, сэтгэл санаа нь тайвширлаа. Натальяг аль болох баяр баясгалантай угтаж, эелдэгхэнээр харьцаж, “ирээдүйн эхнэр”-ээ гудамжаар дагуулан явж, түүний амьдралыг болон тээж яваа үрийнх нь амь насыг хайр найргүй таслах алуурчинд нүдлүүлэх болно. Гэхдээ энэ хүртэлх хугацаанд ямар нэгэн таатай зүйл хийх хэрэгтэй байдаг. Кафед орох уу? Тэнд тэд сууцгааж, жаахан уудаг юм бил үү, энэ ч биш ээ. Үгүй. Марков хагацан салахын өмнө Натальяд хайрын ер бусын тачаангуй шөнийг бэлэглэх болно! Энэ бүхнийг тэр, бүсгүйн гуалагхан агаад гоо сайхан дүр төрх, дур хүслийг татсан бие цогцсыг үүрд дурсан санаж явахын тулд, өөрийгөө орчлон ертөнцөөс тасарсан үйлдлийг хийх л болно! Энэ бүхэн ер бусын байх агаад, тэр сэтгэл санаандаа тэднийг хүлээж буй шөнийн тэрхүү ойртолтын тухай төсөөлөн бодоход л дур хүсэл нь хүчтэй хөдлөх ажгуу. Гэвч энэ шөнө сүүлчийн шөнө болох нь харамсалтай! Ийм сайн хүүхнийг дахиж хаанаас тэр олох билээ? Тийм ээ, харамсалтай байна. Ийм хүүхэн үргэлж тааралддаггүй юм!

Марков гэрээсээ ангийн зэвсэг техникийн орлогч руу утасдаж, маргааш өглөө долоон цагт түүний албаны машиныг замд гарахад бэлэн болгохыг урьдчилан мэдэгдэв. Дараа нь хошууч Воробьевт өөрийгөө маргааш ажилтай, байхгүй байх болно гэдгийг мэдэгдээд, ахлах дэслэгч Костюшиныг өөр рүүгээ, шууд гэртээ ирэхийг тушаав.

Байшинд орж, саяхан Натальятай хамт явж худалдаж авсан шинэ костюмаа өмсөв. Энэ хувцас бүсгүйд маш их таалагдаж байсан юм. Зангиагаа зангидав.

Ахлах дэслэгч арван таван минутын дараа ирэв.

- Нөхөр ахмад, дуудсан уу? гэж Костюшин өндөр ургасан хурц улаан сарнайн бутны өмнөх сүүдрэвчний сандал дээр суух даргаасаа асуув.

- Чиний хэрэг надад юу байдаг юм вэ? гэж Марков хариулав.

- Та чинь дөнгөж саяхан утасдаа биз дээ?

- Тэгвэл чөтгөр гэж юуг нь асуудаг байна? Орж ирж суугаад, анхааралтай сонс, өнөөдөр чи онцгой ажил гүйцэтгэх болно.

Тэгтэл сүүдрэвчинд Наталья гэнэт орж ирэв.

- Хүүшээ! Рома, манайд зочин ирээ юу? Чи чинь хүн яагаад гудамжинд хоргоогоод байгаа юм, гэртээ уриач?

- Би удахгүй, Наталья Васильевна, хэмээн ахлах дэслэгч хариулаад, одоохон ганц асуудал шийдүүлээд би явлаа! Та санаа бүү зов.

- Харин, Роман чи гэнэт юу болоод гоёчихоов? гэж бүсгүй Марковын хувцсыг хараад асуув.

- Өнөөдөр бидний хувьд баярын өдөр биш гэж үү? Баярын өдөр мөн! Тэгэхээр чамайг ч гэсэн өөрийнхөө шинэ даашинзыг өмсөөч гэж гуйж байна. Гадуур зугаалж, кафед сууцгаая. Өнөө орой би завтай байгаа.

- Үнэн үү? Тэгвэл би та нарыг орхиж, өөрийгөө янзлая! гээд Наталья үнэхээр аз жаргалаар гэрэлтээд явчихав.

Түүний араас хаалга хаагдахад, ахлах дэслэгч асуув:

- Уучлаарай, Роман Яковлевич, та нар ямар баяр тэмдэглэх гэж байгаа юм вэ?

- Тэр яахав. Дэмий шахуу юм. Буцаад яриандаа оръё! Одоохон анги руу буцаж очоод, холбооны салбарын байлдагч Коробецийг баривчил. Минийхээр, тэр өнчин байх аа?

Костюшин тодотгож:

- Яг ч тийм биш. Эцэг эх байхгүй ч эмээ нь өсгөсөн бөгөөд одоогоор эмээ нь ная орчим настай агаад алс бөглүү тосгоноос гаралтай. Бараг жилийн өмнө татагдан ирж, сургалтын дараа манайд хуваарилагдсан юм. Би яагаад түүний тухай бүгдийг нь мэдэж байнав гэвэл, холбооны хэрэгсэлтэй харьцдаг бүх цэргийн албан хаагчдын талаарх мэдээллийг хэдхэн өдрийн өмнө шалгасан юм. Түүнийг “баривчлах” ажиллагаа юутай холбоотой юм вэ?

Марков тайлбарлав:

- “Номин”-гийн хэргээр. Тэгээд ч энэ хэргийн талаар хамгийн дээд шатанд дараа нь шийдвэр гаргана. Гэхдээ чиний үүрэг энэ бүхнээр дуусахгүй. Түүнээс гадна чи цэргийг баривчлаад эрлийн бүлгийн Ивановтай хамт түүнийг хурандаа Яковлев руу хуяглан хүргэх болно. Бүлгийн машинаар. Гэхдээ хотод хүргэхгүй. Энэхүү өрөвдөлтэй амьтныг тонилгох л болж дээ, тийм тушаалтай юм! Энэ бүхнийг яаж хийхийг чамд заах хэрэггүй биз...

Хошууч зангиагаа засаад, үргэлжлүүлэн:

- Баривчлагдсан этгээд өөрийнхөө хүслээр байгалийн жам ёсны хэрэгцээгээ хангахаар явахдаа улигт зугтах оролдлого хийсний улмаас гэсэн дүгнэлтэнд гаргана шүү. Бүх үйл явдал хэн ч харсан үнэмшилтэй байхаар тэгж хийнэ шүү. Хууль ёсны дагуу! Энэ хэргийн дагуу мөрдөн байцаах ажиллагаа заавал явагдах болно, мөрдөн байцаах бүлгийн ажиллагаанд Яковлев нөлөөлж чадахгүй ч байх магадлал бий. Тэгэхээр нямбайхан ажиллаарай, Толя минь! Ангид бүгдийг хурдан амжуулаарай, удирдлага оролцохоос өрсөнө шүү. Захирагч нь үүргийнхээ дагуу юу болсон тухай тайлбарлахыг шаардах бүрэн эрхтэй. Түүнээс өрсөх хэрэгтэй! Харин хэрэг явдлын дараа оролцох нь зайлшгүй, түүний хувьд мөрдөн байцаах ажиллагааны талаар мэдэж болохгүй. Дээрэмчид цуваа руу халдах нь зогссоноор “номин”-гийн талаарх манай ажиллагаа зөв зүйтэй нь нотлогдож би дэвшиж, чи миний албыг авах болно шүү дээ, тэгээд мөрдэс дээр чинь ахмадын таван хошууны дөрөв дэх нүх бэлэн боллоо гэсэн үг! Гэвч энэ бүхэн чиний Коробецтой хэрхэн ажиллахаас бүрэн хамаарна гэдгийг сануулах байна.

- Би бүгдийг ойлголоо.

Төлөөлөгч урьдчилан сануулж:

- Маргааш би хот руу яваад, орой буцаж ирнэ. Тэгэхээр баривчилгааны өмнө, эрлийн бүлгийнхэнд цэргийн хүрээнээс өглөө гарч явж, үндсэн бааздаа буцаж очсон байхыг сануул! Тэдний ажил дууссан. Асуулт байна уу?

Ахлах дэслэгч хариуд нь:

- Нэг асуулт байна! Битгий гомдоорой гэж гуйя. Роман Яковлевич, би тушаалыг баталгаажуулж болох уу?

Марков жуумалзан:

- Айгаад байгаа юм уу?.

- Ямар ч гэсэн.

Ахмад зөвшөөрч:

- Мэдээж, бололгүй яахав. Хурандаа Яковлевтэй утсаар ярь, гэхдээ зөвхөн хаалттай сувгаар шүү. Тэр тушаалыг нотлох болно!

- Явахыг зөвшөөрнө үү?

- Яв! Бүх юм цэвэрхэн байх ёстой шүү гэдгийг дахин сануулъя.

- Нөхөр ахмад, дараа уулзталаа баяртай.

- Амжилт хүсье!

Захирагдагчаа явуулчхаад Марков байшинд орлоо. Тасалгаан дахь босоо толины өмнө Наталья шунхдан зогсоно. Ахмад түүн рүү ойртон очиж, мөрөөр нь тэврэв.

- Чиний хийж буй энэ бүхэн, хонгор минь ердөө хэрэггүй зүйл, энэнтэй энэнгүй чи хорвоогийн хамгийн үзэсгэлэн гоо бүсгүй шүү Дээ!

- Рома, би одоохон хэмээн Наташа сэтгэл хангалуунаар хариулаад,-Жаахан тэсчих!

- За яахав! Хэрэгтэй гэснээ л хий. Би хүлээж байя.

Наталья будаж дуусаад, унтлагын өрөөнд орж өөрийнхөө хайртай, гуалагхан биеийнх нь галбирыг гайхалтай тодруулан харагдуулдаг даашинзаа өмсөв.

Роман Яковлевич эелдэгхэн агаад үл ялих тоглосон маягаар түүний өмнө хаалга нээж:

- Хайрт минь, гарч ажааму!

Тэд аажуу уужууханаар үүдний цэцэрлэгээс гарч, сугадалцан явган хүний замаар төвийн зүг, энэ үед ихэнх нь өөрсдийн байшингийн гаднах бандан сандал дээрээ сууцгаан амрах хөршүүдийн цэгнэсэн болон сонжсон, магадгүй заримынх нь атаархсан харцны дор кафе барны зүг алхацгаалаа.

Наталья, хэн бүхэнд үргэлж жишээ болгон дурдаж байдаг өөрийнхөө сурагчийн амжилтын тухай юу ч юм баясгалантай яа шулгана. Ахмад сонсохыг оролдсон ч, түүний анхаарал хажуугаараа өнгөрөх авто машинуудад чиглэсэн байлаа. Тэдгээр нь цөөхөн агаад Марковын анхаарлыг үл тоох мэт хажуугаар нь өнгөрөн явах ажээ. Гэтэл замын уулзварын тэндээс “Жигули-6" машин Марков Наталья хоёрын өөдөөс замын хашлаганы дагуу гэлдрэн ирж байгаа харагдлаа. Дотор нь хоёр хүн суусан аж. Зорчигч нь хаалганы шилийг бүрэн буулгаж, гараа хаалган дээр тавин явах амой. Түүний харц Наталья дээр тусна. Араатны догшин харцаар харах ажгуу! Зугаалж яваа хосуудтай зэрэгцэн ирээд зорчигчийн суудал дээр суугаа этгээд Марков руу харцаа шилжүүлж, толгойгоо үл мэдэг дохив. ”Зургаа” гэлдэрсээр замаа хөөж, харин ахмад, одоогоор түүний “хараад ханашгүй”, аз жаргал дүүрэн Наташа “объект”-оор тэмдэглэгдлээ гэдгийг ойлгов

Тэд оройг кафед хөгжилтэй өнгөрөөлөө. Зугаа цэнгээний газрын эзэн Марковыг ямар байгууллагыг төлөөлж буйг мэдэх учраас хосуудад онцгой анхааран үйлчлэв.

Шөнө дунд буцаж ирцгээв. Романыг өглөө эрт явахыг Наталья мэдэх тул шууд унтацгаахыг санал болгосон ч ахмад бүсгүйг гэнэт гар дээрээ өргөлөө. Унтлагын өрөөнд өргөн орж орон дээр тавиад, түүний нүүрийг үнсэн таалангаа, нэгэн зэрэг ойртохыг хүлээн хөшсөн бүсгүйн хувцсыг тайллаа. Тэр бүсгүйг урьд өмнө хэзээ ч энэ шөнийнх шиг ийнхүү тачаадан таалж янаглан хайрлаагүй билээ. Наталья энэхүү дур тачаалын бадралтыг, түүнд хүүхэд төрүүлж бэлэг барих гэсэн бүсгүйн шийдвэрийн хариуд хайртынх нь барьж буй талархал хэмээн хүлээн авах ажгуу. Марков энэ үед дотоод сэтгэлдээ, маргааш яваад дахин амьд уулзахгүй түүнтэй салах ёс гүйцэтгэж байлаа.

Ахлах дэслэгч Костюшин, урьдчилан ХАБА-ны эрлийн бүлгийн “УАЗ”-ыг бэлдчихээд штаб дахь албаны өрөөндөө байлдагч Коробецийг дуудав. Мөн дэслэгч Иванов өрөөнд цуг байв. Цэргийн хүүгийн сэтгэл хүчтэй догдлох нь тэр анх удаагаа улсыг аюулаас хамгаалахын ажилтантай хэрэг хэлцэх болсноос агаад, хаалга онгойлгож, асуув:

- Нөхөр ахлах дэслэгч, орохыг зөвшөөрнө үү?

- Ор! Ширээнд ойртоод зогс!

Дэслэгч Иванов цэргийн ард гарч зогсов.

- Байлдагч Коробец Игорь Дмитриевич үү?

- Яг тийм, нөхөр ахлах дэслэгч!

- Шуров мужийн Суворовын дүүргийн Лунки суурингийн уугуул. 19.. онд төрсөн үү?

- Яг тийм!

- Иргэн Коробец, Тусгай тасгийн төлөөлөгч бидэнд таныг цэргийн нууц мэдээллийг дамжуулахаар чечений салан тусгаарлагчидтай хамтран ажиллах төлөвлөгөөтэй байгаа гэж хардах бүхий л үндэслэл байна. Өөрөөр хэлбэл ОХУ- ын ЭГХ-ийн... дугаар зүйл ангид заагдсан гэмт хэрэг үйлдсэн байна. Энэ бүхнийг үндэслэн таныг мөрдөн байцаах үйл ажиллагаа явуулахын тулд баривчлан саатуулж байна. Баривчлах ордерыг таныг нэн даруй хүргэх хотын тусгаарлан мөрдөн байцаах газарт танилцуулах болно!

Гэнэт аймшигтайгаар буруутгахыг сонсоод цэрэг хүү хөдөлгөөнгүй мэнэрэн зогссон ч, ээрэн байж асуув:

- Та, та... нөхөр ахлах дэслэгч... энэ үнэхээр үү?

- Энд ямар юмных нь тоглоом байх билээ, Игорь Дмитриевич? Танд хэлж чадах ганц зүйл маань хардлага гэдэг хардлага л шүү дээ, мөрдөх явцад түүнийг үндэслэлгүй байна гэсэн дүгнэлт гаргах бүрэн боломжтой бөгөөд тэгэх юм бол миний хувьд туйлын баяртай байх болно. Тэгэхээр бүү гайхшран цөхөр, Игорь минь! Тэгээд ч та буруугүй бол, түүнд би эргэлзэхгүй байна, үнэн ялж та урьдын адил эрх чөлөөтэй болох болно. Одоо чинь ДХАК -ын хэмжээ хязгааргүй дур зоргоороо хууль бусыг үйлддэг асан аюумшигт агаад уй гашуудалт гучаад он биш шүү дээ, Тайвшир. Ангийн захирагчид болсон хэргийг мэдээлэх болно. Танд өмгөөлөгч томилох агаад түүнтэй уулзах боломжоор хангах болно. Та цагаадах болно, Коробец та ердөө дуугүй байсан ч болно. Таны буруутай эсэхийг батлах нь мөрдөн байцаах байгууллагын ажил! Харин тусгаарлан хорих газарт таныг ая тухтай байх нөхцөлийг бүрдүүлэх болно. Хүмүүсийн ойлгодог шиг эрүүгийн хэрэгтэн дүүрсэн камерт биш шүү. Дэслэгч Иванов, иргэн Коробецийг баривчлан саатуул!

Цэрэг ийн гуйв:

- Ядаж цэргийн байр руу утасдахыг зөвшөөрнө үү?

Түүнд татгалзсан хариу өгч:

- Үүнийг бид өөрсдөө хийх болно!

Иванов, хэргийг мөрдөн шалгах явцад тусгай албаны ажилтнууд биеэ түвшин авч явж, хуулийн эсрэг ямар нэгэн үйлдэлд цэрэг асан этгээдийг өдөөн хатгаагүй гэдгийг нотлох нотолгоо болох баривчлах ажиллагааны явцыг бичсэн дуу хураагчийг унтрааж, дараа нь залуухан цэргийн гарт гав зүүлээ.

- Яагаад ингэж байгаа юм вэ? хэмээн тэр асуугаад, гав руу гайхшран харна.

- Тийм дүрэмтэй юм! гэж түүнд Костюшин товчхон хариулаад,-Иванов, түүнийг гарга!

Дэслэгч Иванов цэргийг харгалзан штабаас гаргаж, гадаа хүлээх автомашины хойд суудалд суулгаад, өөрөө зэрэгцэн суув. Хойноос нь Анатолий Костюшин гарч ирж, “УАЗ” машины жолооны ард суугаад, ангийн байрлалыг ямар ч саад тотгоргүй орхин одлоо.

Тэд ангиас гарч дөч орчим километр яваад, Иванов зогсохыг гуйв. Зам, элдэв төрлийн мод холилдон ургасан өтгөн ойд орсон тул замын ус зайлуулах суваг болон замын хажуугийн шорооны цаахнаас шууд бут сөөг үргэлжлэн ургасан харагдана.

- Юу болоов? гэж Костюшин асуув.

- Давсгаа суллахад минь саад болохгүй юм байгаа биз дээ, Толя?

- Игорь, чи яахав? гэж баривчлагдсан Коробецд хандан өөриймсгөөр Костюшин асуув.

- Тэгье!

- Тэгэхээр бүгдээрээ гарцгаая!

Офицерууд болон баривчлагдагч машинаас гарч, бөөн бут сөөгөн дунд орцгоов.

Гэнэт Иванов ахлах дэслэгч Костюшины салтаа руу хүчтэй өшиглөн унагав. Дараа нь гар буугаа гарган ирж, түүнийг буудлаа! Залуу цэрэг хоосон цэнэгтэй буугаар буудлаа гэдгийг яаж ч мэдэх билээ. Иванов тоглоомоо үргэлжлүүлж:

- Тэгэхээр нусгай минь! Чамайг энэ муу мал золигт гаргаж байгааг ойлгохгүй байна уу? Харин чи биш, энэ л “чехүүдтэй” ажиллачихаад чамайг өөрийнхөө оронд барьж өгөх гэж байна! Алтан уул амлаад л! Өмгөөлөгч энэ тэр гээд л! Ямар чөтгөрийнх нь өмгөөлөгч байх вэ? Чамайг, тэр битгий хэл америкийн ерөнхийлөгч рүү халдах бэлтгэл хийж байсан гэсэн хэрэг хүлээлгэж, түүнийгээ чамаар шүүх дээр үнэн гэж хүлээлгүүлж чадна шүү дээ! Чи иймэрхүү малуудын ажиллах аргыг мэдэхгүй! Товчхондоо, зугт, ойр хавьд хөдөөгийн зам байна уу, үгүй юу хайж ол. Хөрш муж руу оргож, энэ бүхнээс өөрийгөө авар! Тэндээ яаж ийж байгаад энэ бүхний учрыг ол! Цаг алга, зугт!

Цэрэг ухасхийснээ, зогтусаж, гавтай гараа урагш сунгаж:

- Нөхөр дэслэгч, гаваа яахав?

- Дараа тайлаарай, зугт!

Цэрэг энэхүү толгой эргүүлсэн тоглоомыг ойлгосонгүй, хэрэг дээрээ эндээс засмал замаар тайван зайлж болох байхад юуны учир ямар нэгэн хөдөөгийн зам хайх хэрэгтэй билээ, гэвч офицерын тушаалыг даган бут сөөг рүу шурган орлоо. Энэ нь түүний хувьд аймшигтай алдаа байв. Тэрбээр гэнэт ард нь буу дуугарахыг сонсов. Энэ үед Иванов гар буугаа байлдааны сумтай дайзаар цэнэглээд, дээш нь урьдчилан анхааруулах буудлага үйлдсэн амой. Дараа нь хоёр дахь буун дуу гарч Коробецийн ар нуруунд хүчтэй өвдөлт мэдрэгдэн гүйлтээ үргэлжлүүлж чадалгүй зогтусав. Гурав дахь сум түүний толгойд тусаж, сум зад татан гарсан нүүрээрээ нойтон өвсөн дээр унав.

Дэслэгч Иванов цогцос руу очиж, босуул үхсэн эсэхийг магадлан үзээд, Костюшин руу буцаж ирэв. Тэр дөнгөн данган өндийж байв.

- За, чи муу, Иванов, тэнэг юм уу! Арай аяархан өшиглөж болсонгүй юу? Миний нүднээс оч будраад явчихсан шүү!

- Гэхдээ үнэмшилтэй байсан шүү дээ. Төмсөг чинь тэр дороо хавдчихсан байх, тэгэхээр хэн ч ямар нэгэн тоглоом тоглож байна гэж бодохгүй шүү дээ!

- Чамайг өөрийг чинь тэгж өшиглөх юмсан!

- Нөхөр ахлах дэслэгч, цаг хугацаа өнгөрөхөд зүгээр болчихно доо.

Костюшин арайхийн эгцрэн зогсож, асуув:

- Босуул маань яаж байна, тэнд?

- Нуруундаа сумтай, зад буудуулсан толгойтой хүүр хэвтэж байна даа, өөр яах ч билээ?

Ахлах дэслэгч ийн тушаав:

- Намайг сэхээ орох хооронд, Яковлевт илтгэ, тоглоомоо үргэлжлүүлэг, бид хийдгээ хийчихлээ.

Цэрэг баривчилсан болон хуяглан хүргэх ажиллагааны үед оргон зугтахаар завдсаны улмаас түүнийг буудан алсан тухай мэдээлэл ангийн захирагчид дөнгөж энэ өглөө ирсэн нь хошууч Воробьевын уур зэвүүцлийг бадраав. Тэр төлөөлөгч Марковыг дуудахыг шаардаад, өнөө өглөө 7:20-д корпусын штабт бэлэн байх дуудлага аваад Марков явсан агаад түүнээс өөр хэн ч энд тайлбар хийх эрхгүй гэсэн илтгэл сонсов. Хошууч, цэргийн ангиудын дэргэдэх онцгой бүрэн эрхт тасгуудыг удирддаг, армийн корпуст цэргийн сөрөг тагнуулыг төлөөлөн суугаа хурандаа Яковлевтай холбогдохыг оролдсон ч, тэр албаныхаа байранд алга байв. Хүлээхээс өөр аргагүй болов. Түүний толгойд, тосгоны жирийн нэгэн сахилга баттай, дуулгавартай гүйцэтгэгч залуу “номин” байх юм гэдэг бодол огтхон ч багтахгүй байлаа. Тэгээд ч тэр яаж дээрэмчин болох билээ? Нөгөө талаар, энд аюулгүй байдлын албаны бүхэл бүтэн бүлэг офицерууд ажилласан. Тэд тэгээд ч Коробецийг барьж чадаагүй шүү дээ? Тэр яагаад офицерыг өшиглөөд, зугтдаг билээ? Түүнийг айлган сүрдүүлээгүй байдаг? Мөрдөн байцаах ажиллагаа явуулаад л бүх учрыг олчих байсан. Яагаад хуяглан хүргэх офицер рүү халдаж, гавтайгаа зугтдаг билээ? Тэгээд бас өөрийгөө суманд тавьж өгөхөөр шүү. Аюулгүй албаны хоёр дахь офицер оргодлыг өтгөн бут сөөгөн дунд мөрдөн хөөх төвөгтэй байсны улмаас зэвсэг хэрэглэх шаардлагатай болсон гэх. Дэслэгч дэндүү хатуу харгис ч зөв үйлдэл хийсэн. Тэглээ ч гэсэн энэ хэрэг нэг л битүү хатуу юм байна даа! Тэгэхээр тэр, Воробьев, цэргийн сөрөг тагнуулын төлөөлөгчдийн үйлдэл хууль зүйн дагуу явагдсан эсэх талаар асуултыг дахин тавих болно. Тэд, ангийн захирагч түүнд ч энэ тухай мэдээлээгүй байсан! Гагцхүү ашиг тус гарах уу? Энэ бүхний учрыг цаг хугацаа буюу хачирхалтай нь цуваа руу довтлогч дээрэмчдийн толгойлогч өөрөө л харуулах болно доо. Хэрэв “номин” илчлэгдсэн, одоогийн байдлаар алагдсан юм бол хэсэгхэн хугацаанд өмнөх бүдүүвчээрээ авч дадсан мэдээлэлгүйгээр Бекмураз хөдлөх чадваргүй болно, тэгэхээр өмнө нь боловсруулсан төлөвлөгөөний дагуу сонгож бус, түүнтэй тааралдсан цуваа болгон руу довтлох эсвэл үйл ажиллагаагаа нь намжих болно. Агуулахад дахиад өөрийн хүнтэй болох тэр цагаа хүртэл гэсэн үг. Харин энэ бүхнийг хэрэгжүүлтэл багагүй хугацаа зарцуулах болно. За яахав, харж л байя! Гэвч цэрэг л хайран байна, сэтгэл санаанд минь түүнийг урвагч гэх бодол багтахгүй байгаа ч, болсон хэрэг явдал бодол сэтгэл минь эсрэг зогсож байдаг. Баримт бол баримт л шүү дээ! Зөвхөн тэдгээрийг нарийн нягт шалгуулахын тулд шаргуу шаардаж санасандаа хүрэх хэрэгтэй. Сөрөг тагнуулчдын дарга дээр, эсвэл Цэргийн нэгдсэн бүлгийн командлал дээр орох уу? Тэгэхээр хэвлэлийнхэнд хандсан нь дээр юм байна, тэд шуугиан дэгдээг! Харин хэн түүнд энэ бүхнийг хийж өгөх юм вэ? Түүнд, ердийн нэг хошуучид шүү? Энэ бүхнийг талаар юу ч хийлгэхгүйн тулд амыг нь хурдан таглах байх. Тэдний чаддаг ажил нь энэ юм чинь! Гэвч Марковоос хэрэг явдлын талаар тайлбар шаардах ёстой. Тэгэхээр хошууч Воробьев миний бие, ахмадыг ирэхээр нь хэрэг явдлын талаар тайлбарлахыг шаардана даа!

Ангийн захирагч өөрийнхөө өрөөнд бодол болон уурлан зэвүүцэж байх тэр үед, Наталья Марковыг үдэн гаргаад, жаргалтайяа ор дэрээ хурааж, гэрээ цэвэрлэв. Түүний амьдрал, түүнийг Роматай танилцсан тэр цагаас хойш яагаад ч юм бүхий л талаар амжилттай өрнөх болов! Тиймээс тэрбээр түүнээс жаахан ахимаг энэ тэр нь хамаа алга. Удахгүй тэд гэр бүлээ батлуулчихаар тэр жинхэнэ гэр бүлтэй болно. Харин ирээдүйн нөхөр нь хэнийг зуурахаа мэддэг айхавтар эр шүү. Тэд энд удахгүй л болов уу, нийслэлд амьдарч магадгүй! Тэгээд Марков том дарга болно. Юу гээч? Генерал! Босоо толинд өмнө зогсоод Наталья инээд алдав. Бага ангийн багш бүсгүй гэнэт генералын эхнэр болчихож гэнэ! Үгүй л болов уу. Нас сүүдэр нь Ромаг генералын зэрэглэлд хүртэл албанд зүтгүүлэхгүй л болов уу, гэвч түүнийг алба хашдаг байгууллагынх нь офицер гэдгээр нь төсөөлөхөд сүрхий эр дээ! Тэгэхээр хүүхдийнх нь өмнө хаана ч хаалга нээлттэй гэсэн үг. Ийм аавтай байхад өөр яах ч юм билээ. Тэр ч байтугай тэд москвагийн жирийн иргэн болно гэдэг түүний хувьд мөрөөдлийн хязгаар биш гэж үү? Бүсгүй жаахан охин адил эргэлдэн, эргэлдэн бүжиглэв. Гэрийнх нь бошинзны хормой тал бүр тийш дэрвэн намирч, түүний нүцгэн сайхан хөл харагдана. Энэ сайхан мөрөөдөлдөө умбаад тэр сургуулиасаа золтой л хожигдчихсонгүй. Зэрвэсхэн цаг харсан нь сайн юм боллоо, цагийн зүү 7:45 зааж байв.

- Ой! хэмээн Наталья дуу алдав. Хагас цагийн дараа явах байтал, даашинзаа индүүдээгүй байдаг, гэтэл төгсөлтийнхөө үдэшлэгт очих гэж байгаа охин шиг дүрсгүйтэж л байдаг.

Өөртөө багшийн дүр төрх оруулан биеэ цэгцлээд, бүсгүй урам зориг дүүрэн гэрээсээ гарав. Танилуудтайгаа баяр хөөртэй мэндлэнгээ бүсгүй сургууль руугаа алхав. Тэрбээр өчигдөрхөн хайрттайгаа зугаалж явсан явган хүний замаар замынхаа хагасыг туулж, энэ үед тээврийн хэрэгсэл бараг явдаггүй замын уулзвараар зам хөндлөн гарах ёстой байлаа. Тэндээс цэцэрлэгт хүрээлэнгийн цаана сургууль орших аж. Бүсгүй уулзвар хүртэл алхлаа. Гол замд нийлсэн туслах зам руу явангаа хажуу тийшээ хялам хийхэд нүдний нь үзүүрт нэлээн цаана зогсоо том жип торов. Гэвч түүнд анхаарал хандуулсангүй. Явган хүний замаар арваад метр явж, замын хажууд ирээд ийш тийш харав. Зам дээр гарлаа. Бүсгүй нилийн үргэлжлэх зурвасыг гатлах тун дөхөж байхдаа хойд болон баруун талаасаа ойртон ирэх машины дууг сонсов. Түүнд үлдсэн зургаан метр газар гүйхэд л замаас гарчих байлаа. Гэвч Наташа санамсаргүйхэн хойш ухарч, зурвас дээр зогсов.

Түүний өмнө нь анхаарал хандуулаагүй жип хурдаа нэмэн бүсгүй рүү шууд довтлон ирлээ. Тэр зөвхөн эргэн харж л амжсан агаад аймшигтай хүчээр мөргүүлсэн Наташа дээшээ хөөрөн замын эсрэг тал руу дагзаараа замын хашлага мөргөн унав. Засмал зам дээр далавч нь гэмтсэн шувуу адил гараа алдлан унасан бүсгүйн гоёмсог үс тал бүр тийш бүрхэн дороос нь хар хүрэн цус тунаран урсаж, нээлттэй хэвээрээ байгаа жаргалтай мөртлөө шил мэт гөлөрсөн харцаар, мөн тийм өнгөтэй цэлмэг хөх тэнгэрийг ширтэх мэт хэвтэнэ! Мөн тэнгэр өөд бүсгүйн үнэнч агаад хатуухан тавилант сүнс нь тэмүүлвэй...

Харин жип хурдаа нэмэн, ойролцоох эргэлтээр эргэн алга болов. Тэнд хоромхон зуур тормозлон зогсож, зорчигч буулгаад төв гудамжны зам руу орж, Страполийн чиглэлд хурдлан одов. Машины нүүрний шилэн дээр ЗХУГ-ын байгууллагууд автомашиныг зогсоохыг хориглосон Холбооны тусгай албаны нэвтрэх хуудас наалттай байх нь харагдана.

Жипнээс буусан зорчигч, саяхан эмгэнэлт явдал болж, эргэн тойронд нь хүмүүс цугларсан газар буцаж очлоо. Явган хүний замын хажууд хоёр охин уйлцгаах нь амь үрэгдсэн багшийн сурагчид бололтой. Цугларсан хүмүүсийг, санамсаргүй энд тааралдаж “түргэн” болон замын цагдаагийн эргүүлийг дуудсан цагдаа тараах гэж үр дүнгүй оролдлого хийнэ. Тэрбээр хэргийн гэрчийг олохыг оролдсон ч, ийм үед байдагчлан ихэнх нь жипийг харсан ч, гэрч гарсангүй.

Зорчигч цугларсан олны завсраар шурган орж, хэвтэж буй цогцсыг харав. Эмэгтэйг үхсэн гэдэгт итгэл төгс байхад ганц хялам хийн харах л хангалттай байв. Тэр олны дундаас сугаран гарч, саяхан алуурчны жип хурдлан өнгөрсөн булан руу эргэв. Хажуугаар нь “Түргэн”-ий машин дуут дохиогоо чих дүлийрэм чарлуулан, гэрлэн дохиогоо гялбалзуулсаар өнгөрлөө. Зорчигч цаашлан алхаж байснаа зогтусан гар утсаа гарган дугаар луу залгав.

- За?

- Босс! би Дархан байна!

- Яасан?

- Вальтерын тусгал цэвэрлэгдсэн.

- Баталгаатай биз?

- Би гэрчилнэ.

- Сайн байна! Жип суурингаас чөлөөтэй гарлаа гэж илтгэсэн. Чи ч гэсэн яв. Бүгд бааз дээрээ цуглар.

- Ойлголоо, босс! Баяртай.

- Холбоо төгслөө!

Корпусын штабт очсон ахмад Марков, штабын даргын өрөөнд хурандаа Яковлевыг байхад нь олов. Тэр дорхоноо Юрий Александрович генералаас уучлал гуйн гарч ирж, ахмадтай уулзав.

- Нөхөр хурандаа, амрыг эрье!

- Сайн байна уу, Роман Яковлевич! Ажил хэрэг яаж байна? хэмээн мэндлэх хурандаа алмайдуу харагдана.

- Бүх юм төлөвлөгөөний дагуу болсон, Юрий Александрович.

- Ямар юмных нь төлөвлөгөө вэ? Чөтгөрийн төлөвлөгөө юу? гэсэн үгс гэнэт хурандаагийн амнаас гарав.

Тэр ууртай байлаа. Биеэ арайхийн барьж байгаа нь харваас илт байв. Тэгээд ч иймэрхүү зан авиртай байгаа нь Марковт ойлгомжгүй байв. "Номин”-г илрүүлж, үүргээ биелүүлсэн, бүлэг гарнизоноос эсэн мэнд бааздаа ирсэн шүү дээ! Юу ингэтлээ хурандааг уурлуулдаг байна? Энэ асуултанд хариулах хариу Марковт алга байлаа. Тэр хооронд Юрий Александрович санал болгож:

- Штабаас гарцгаая, цэцэрлэгт хүрээлэнгээр зугаалъя.

Тэнд энгийн хувцастай тэднийг хэн ч анзаарахгүй билээ. Хурандаа ийн мэдээлэв:

- Наталья үхсэн. Золгүй тохиолдлоор. Түүнийг машин дайрчихсан.

Марков мөрөө хавчлаа.

- Харамсалтай. Сайн хүүхэн байсан юм. Хувь тавилан иймээс хойш яая гэхэв дээ?

- Чи тэгээд энэ бүхэнд ийм тайван хандаж байна уу? Бүсгүй чиний хүүхдийг тээж байсан биз дээ! Чамайг хайрладаг байсан биш үү!

- Нөхөр хурандаа, таныг би нэг л ойлгохгүй байна. Бэлдэж байсан ажиллагааны тухай мэдэж байгаагүй юм шиг байхаар чинь?

- Би түүний хувьд танихгүй, харийн хүн, чи бол бараг нөхөр нь биз дээ!

- Миний гэр бүл Москвад байдгийг та мартчихаа юу?

- Би юу ч мартаагүй. ЮУ Ч! За яахав! Ажил хэрэгтээ оръё. Генералаас, түүн рүү очих тушаалыг авсан уу?

- Авсан.

- Цэргийн жаалыг чиний хүмүүс зугтахыг оролдсоны улмаас буудсан, чи шийдвэр гаргасан уу? Ажиллагааг чиний төлөвлөсний дагуу явуулсан уу?

Хурандаа руу хараад ахмад:

- Босс тушаал өгсөн, бусад нь миний ажил, юу гэж?

- Ахмад аа, үүнийг бүү март, хэмээн хурандаа дуугаа огцом өндөрсгөв. - Дарга асууж байхад хариулах нь чиний үүрэг гэдгийг!

Гэвч тэр даруйхан биеэ барив бололтой, ийн өгүүлэв:

- Хэрэв аллагын талаар тайлбарлах хэрэг гарвал, уг аллага үнэмшилтэй агаад үндэслэлтэй харагдах талаас нь чи бүгдийг урьдчилан төлөвлөсөн гэдэгт найдаж болох уу?

- Би бүгдийг урьдчилан төлөвлөсөн! Хүүхдүүд цэвэрхэн ажилласан, офицер хүн офицертойгоо харьцаж байгаагий чинь хувьд гуйхад хэрэг явдлыг өөрийнх нь томьёоллоор нэрлэе. Аллага биш, харин устгал юм.

- Офицер офицертойгоо гэж хэлэв үү? гээд хурандаа зам руу нулимав.

- Юутай ч чиний зөв байх! Уучлаарай, яагаад ч юм би цухалддаг болчихлоо, ядарч байгаа юм байлгүй.

- Байх, байх. Тэгж байгаад зүгээр болчихно.

- Ялангуяа босстой уулзсаны дараа! Гунигтай юм ярьж ханалаа. Одоогоор чиний хүмүүс цэргийн прокурорт мэдүүлэг өгч байгаа, тэднийг тэндээс цэвэрхэн гаргачихна, гэхдээ энд хэд хоног барих байх. Тэгэхээр чи ганцаараа буцах болно. Оройхон яваарай.

- Хэрэв өмнө нь Наташагийн нас барсан тухай мэдээ ирэхгүй бол, гэхдээ би утсаа салгачихна. Таны зөв, би шинэ нөхцөл байдалд орохын тулд оройхон гарнизон руу очих нь дээр юм байна.

Яковлев урьдчилан сануулж:

- Ангийн захирагчид чи эмгэнэл илэрхийлэх нь зайлшгүй, тэгээд ч түүнд алагдсан цэргийнхээ талаар чамд тавих асуулт олон байгаа байх. Бүх асуултанд ганц л хариу өг:-Эрлийн бүлэг зөвхөн ангид ч бус өөрсдийнхөн болон дээрэмчдийн дунд ажилласан тул Коробецийн урвасан нь няцаагдашгүй баримтаар нотлогдсон. Түүний хэргийн талаарх мэдээллийг генерал Василько нууцалж байгаа. Хошуучид, бие дааж ямар нэгэн үйлдэл хийхгүй байх, эсрэгээр байх юм бол бөгсийг нь ухаж ямар нэгэн адал явдлыг нь сөхөх болно шүү гэдгийг урьдчилан сануул. Түүнд бас, объектын нууцлалыг хадгалах төлөвлөгөөний үүднээс арга хэмжээ авч болзошгүй тул өөрөө өөртөө нүх ухах хэрэггүй гэдгийг анхааруул. Түүний хувьд цэрэгт тохиолдсон явдлыг аль болох хурдан мартаж, элдэв цуу яриа гаргахгүй байх нь сайн байх болов уу. Тэгвэл Алба дэмжлэг үзүүлэх болно. Ойлгомжтой юу? хэмээн Марковын өмнө зогсон үүрэг өгөхийг харвал, энэ удаа бол, түүний өмнө нь харж дадсан хурандаа Яковлев дүрээрээ байлаа.

- Яг тийм, нөхөр хурандаа!

- Тэгвэл хотоор орой болтол зугаалаад, дөрөвт буц! Хайртай бүсгүйнхээ үхлийн тухай “гэнэт”-ийн мэдээг авахдаа бэлд дээ.

- Юрий Александрович, санаа бүү зов, өөрийнхөө дүрд зохих ёсоор нь тоглоно. Захирагчийг ч тайвшруулчихна. Бүх юм заавар ёсоор бүтнэ!

- Дахиад хэтрүүлээд үзээрэй!

Марков дахиад л Яковлевын хоолойд цухалдангуй өнгө тодрохыг сонсов. Хурандаа яагаад байгаа юм болоо? Тэр юунд сэтгэл хангалуун бус байна вэ?

Нөгөөх нь ахмадын анхааралтай ширтэх харцыг үл ажран, үргэлжлүүлэн:

- Цааш нь, оршуулгын дараа гэр бүлийн байдлын улмаас өөр газар шилжин ажиллах хүсэлт гаргасан өргөдлөө миний нэр дээр өгөөрэй. Энэ нь агуулахын даргад ч ойлгомжтой агаад тайлбарлаж болохуйц шалтгаан. Түүгээр өргөдөл дамжин миний мэдэлд ирэх болно, энэ бол Василькогийн шийдвэр. Костюшинд албаа хүлээлгэн өгөөд над руу ир. Энд ирээд, шууд генерал руу ниснэ. Тэнд бүх шилжилт хөдөлгөөний тушаалыг гаргаж, генерал бидэнд шинэ үүрэг даалгавар өгөх болно. Бүгдийг ойлгов уу?

- Яг тийм!

- Гүйцэтгэ, ирээдүйн хошууч минь. Чи цол нэмэх гавьяатай хүн!

Салах ёс гүйцэтгэлгүй, хурандаа штабын зүг эргэн явахад, ахмад түүний бөгцийн алхахыг хойноос нь хялайн харсаар үлдэв. Хошууч цолны тухай тэр юу гэж егөөднө гэнээ? Элэглэн шоолж, жигшин зэвүүцсэн өнгөөр шүү! Зүгээрээ хурандаа, Марков хонзогнодог хүн биш ч, юмыг мартдаггүй хүн.

Тэр огцом эргэж штабын эсрэг талд орших модот гудамжаар алхлаа. Алхангаа тамхиа шившинэ. Ахмадын уур гэнэт хүрэв. Энэ бүхэнд хурандаа л буруутай. Гэвч одоо түүнийг чадах арга алга, гэвч уур хилэнгээ гаргах арга олмоор байдаг. Тэгээд ч цаг хангалттай байна, түүнийг хороомоор байдаг! Хотоор бүхэл өдөржингөө сэлгүүцэх гэж үү? Янхан авч болох юм биш үү? Харин энэ чинь юу билээ? Боддог л бодол! Тэр чинь санаа бодлыг сатааруулж, тайвшруулах болно, тэгээд ч түүнтэй нялууралгүй, уур хорслоо гаргаж болно, өлөгчин бол өлөгчин шүү дээ, бүхнийг тэвчинэ! Тэр чинь тэгэх л үүрэгтэй шүү дээ! Харин тэрбээр түүнийг “аятайхан” байлгахыг чармайх болно! Дашрамд нь цаг ч өнгөрөх болно. Тэгэхээр ингэж л шийдье. Марков орон нутгийн сонин худалдан авч зөвхөн эрчүүдэд ч биш ганцаардсан цаг завтай хэн бүхэнд зориулсан гэсэн нэрэн дор үйлчилгээ явуулдаг пүүсийн зар сурталчилгааг олов. Дугаар луу нь залгав. Удалгүй цэцэрлэгт хүрээлэнд ахмадын заасан газарт хөгжим хангинуулсан хоёр машин давхин ирлээ. Нэг машинаас нь тонуулчин төрхтэй хоёр метр орчим өндөртэй залуухан хархүү бууж ирэхэд, Марковт түүнийг ганцхан цохиод л алчхаж чадмаар санагдав.

Тэр царайгаа үрчийлгэн, ахмад руу ойртон ирж:

- Чи үйлчилгээ захиалсан уу? хэмээн түншээ үл тоосон увайгүй харцаар ширтэн хамгаалагч өгүүлэв.

Өөрийн, бие үнэлүүлэх (сутенёр) ажлын туршлагаа үл харгалзан тонуулч алдаатай дүгнэлт гаргасан нь тэрбээр Марковыг хотод онцгой холбоо сүлбээгүй, томилолтоор явагчдын нэгэнд хамааруулсанд ажээ. Тэгэхээр энэ муу торхыг хөл нүцгэлэх хэрэгтэй! Түүний сонгосон охинд, түншийн халаасыг тэмтрэх тушаал өгч, дараа нь тооцоо хийхдээ дээд зэрэглэлийн үйлчилгээ авсан хэмээн хөлс нэхэх болно.

Биеэ үнэлэгч зарагчийн түншээ шулах эрмэлзэл, энэхүү бухан бярууны нүүрэнд илэрхий байгаа нь ахмадад ойлгомжтой байсан тул Марковын уур хилэн улам бадарч, шууд л тонуулчны гаргаж буй зан авир нь дарахаар ойртон очиж:

- Сонс, намгийн мэлхий минь, чи өөрийнхөө хөх дэлэнгүүдтэйгээ “чи” гэж харьц, ойлгов уу?

- Юу гэнээ?

- Нүдний шил зүүсэн шонгийн мод минь! Үүнийг хар!

Марков өөрийнхөө албаны үнэмлэхийг дэлгэж:

- Чи манай яамтай ойр дотно танилцахыг нэг их хүсэхгүй л болов уу? гэж асуув.

Бие үнэлүүлэгчийн ичгүүргүй авир шалдаа бууж:

- Даргаа, бүгдийг ойлголоо!

- Бүгдийг үү? Хэрэв миний хүүхдүүд одоо шууд чиний пүүсд ажилласан бол, чамд энэ бүхэн маш эвгүй үр дагавар авчрахаас өөр, гэрэл гэгээтэй зүйл байхгүй байсныг харав уу! Мануухай минь, хүн ялгаж сурахгүй бол, өөрийнхөө хөлдүү толгойг агшин зуурт алдахаа санаж яваарай.

- Бүгдийг ойлголоо, даргаа, хэрэв ямар нэгэн эвгүй зүйл болсон бол уучлаарай!

- За ингэвэл ч өөр хэрэг шүү! Юу гэж хоёр машинтай ирж байгаа юм вэ?

- Нэгд нь бараа, нөгөөд нь би хамгаалагч болон жолоочтойгоо явж байгаа юм. Хаана сонголт хийх вэ? Буудал авах уу үгүй бол тариачны байшин явах уу?

Марков ийн асуув:

- Тариачны байшин тусдаа байрладаг уу?

- Бүрэн тохижуулсан байр байгаа.

- Тариачны байр луу явцгаая!

- Ойлголоо.

- Оргилуун дарс авсан уу? гэж Марков асуув.

- Үүнийг энгүүндээ үйлчлүүлэгч л гаргадаг юм, гэвч зарим нэгэн... хэмээн бие үнэлүүлэгч өгүүлээд, аюултай үйлчлүүлэгчийнхээ муухай харахыг гэнэт хараад түгдэрч, би бүгдийг ойлголоо, замаасаа бүгдийг ав гэж багачуулд хэлчихье!

Ахмад ийн тушаав:

- Уух юманд өөрөө яв! Залуурын ард өөрөө суу, хамгаалалт чинь гудамжинд байж, замын хүмүүсийг офисс руу чинь чангааж байг. Тариачны байшин руу бидэнтэй зөвхөн чи, хоёр дахь машиныг жолоочтой нь авч яв. Асуулт байна уу?

- Асуулт алга!

- Тэгвэл яагаад... хөшчихөв? Ажиллаач!

Ахмад Марковыг тамхи татах хооронд тонуулч бүгдийг зохицуулж удалгүй хоёр машин төмөр замын буудлын зүг хөдлөв. Замдаа бие үнэлүүлэгч хоёр ч удаа оргилуун дарсанд гүйсэн агаад эхний удаа ердийн “Советский”-ийг авчирсан ч ахмад түүнд энэхүү хямд ундааг хаанаа шингээхийг зааварлав. Бие үнэлүүлэгч супермаркет руу үнэтэй франц ундаанд дахин явах хэрэг гарлаа. Тэр багагүй мөнгө үрсэн ч цаашид яахыг бүү мэд? Үйлчлүүлэгчийн байдлыг ажихад тэр хүүхэнд мөнгө төлөхгүй нь бололтой! Нэг бол албан байгууллагыг нь хаахаар, үгүй бол үйл ажиллагааг нь илчлэхээр сүрдүүлэх байх! За даа, балай юмтай ч орооцолдов бололтой! Энэ тарвага шиг юм ч түүнийг үгүйрүүлж чадна шүү! Одоо тэгээд яадаг юм билээ?

Байр тун дажгүй агаад түр зуур цаг өнгөрөөхөд бүрэн тохирох ажээ. Халуун устай, ханандаа том толь хадсан түшлэг бүхий өргөн ор, компакт диск бүхий аятайхан хөгжмийн төв тавьсан байв.

- Тэнэг минь! гэж бие үнэлүүлэгчийг Марков дуудав.

- Та намайг дуудав уу?

- Харин тэгээд биднээс өөр хэн, энэ байранд байгаа юм вэ?

- Хэн ч байхгүй!

- Тэгэхээр чи л болох нь дээ, ойртож ирээд сонс! Байшинд “цох” тараан байрлуулж толины цаана камер зоогоогүй байгаасай гэж бурханд залбир. Чи болоод өөр хэн нэгэн элдэв бичлэг болоод дуу хураагуур тавьж надтай орооцолдох юм бол маш эвгүй хэрэгт ороогдохоос өөр юм олж долоохгүй шүү, тиймээс галаар тоглохгүйг бодоорой! Чамайг эхлээд адарсны чинь төлөө хэрэгт татна гэдгийг мэдэж ав! Бороохой минь, адрах гэж юу болохыг сонссон уу?

Бие үнэлүүлэгч хариуд нь:

- Түүхийн ямар нэгэн зүйл үү?

- Яг тийм! Энэ бол үйлчлүүлэгчээ хоосолбол, башинга загас шиг гарыг чинь мушгиж, хавирганаас чинь дэгээгээр өлгөнө гэсэн үг. Үүнийг санаж яв! Би хоосон үг хэлдэггүй хүн! Ойлгов уу, молхихон чалчаа минь! гэж Марков дуугаа өндөрсгөв.

- Ойлголоо!

- За тэгвэл бараагаа үзүүл!

- Одоохон, даргаа!

Тасалгаанд янхнууд нэг нэгээрээ орж ирж, нэгэн эгнээнд зэрэгцэн зогсож, хажууд нь тонуулч зогсов.

Ахмад бараа хэмээн нэрлэгдэгчдийг сонжин хараад, махлагдуу нэгнийг сонголоо. Үлдсэн нь түүний таашаалд үл нийцэх, уралдаанд сульдаж ягдсан өлөгчин адил туранхай эмс ажээ.

- Энэ, гэж Марков сонгосон бүсгүйгээ хуруугаараа заав.

- Оксана, гэж өмнөө зогсох бүсгүйг тонуулч танилцуулаад, даргаа та хэдэн цаг авах юм вэ?

- Гурван цаг!

- Үүний үнэ нь...

- Үлдсэн нь эндээс зайлцгаа, гэж бие үнэлүүлэгчийн яриаг таслан ахмад өгүүлээд, бүгд! Чи, хачин амьтан минь гэж Марков тонуулчинд хандаж-Бас чөлөөтэй!

- Гэвч, даргаа...

- Тэнэг минь, чамд ойлгомжгүй байна уу? Зайл эндээс! Барааны үнийг төлөхөөс өмнө түүнийг үнэлэх хэрэгтэй, магадгүй үнэ хүрэхгүй байх юм бол чи миний итгэл найдварыг хуурсныхаа шанг хүртэх ёстой болно биз! Цаг хугацааны дараа чиний гоо бүсгүйн ажлын үнэ цэнийг би өөрөө тогтоох болно. Бурхан минь, чи явж үз, намайг бүр залхаачихлаа!

Тонуулч гологдсон охидын араас гарах хэрэг гарлаа.

Оксана аюумшигтай агаад ер бусын үйлчлүүлэгчийн өмнө зогссоор үлдэв. Бүсгүй түүний хүйтэн агаад хэрцгий харцыг хараад шууд л айн чичрэв.

Марков тэр даруй хаалга хааж, хөнгөн хөгжмийн бичлэгтэй диск авч хөгжим тавив. Пиджакаа тайлж сандлын түшлэгт өлгөлөө. Суган доорх бууны гэрнээс албаны хуваарьт гар бууны бариул цухуйна.

Тэр оргилуун дарс задалж, урт шилбэтэй хундага дүүргэв. Зөвхөн өөртөө л хундагалжээ. Түшлэгт зөөлөн сандалд халхайн сууж, жаахан жаахан балгангаа, тамхилж:

- Аальгүй амьтан минь, чи чинь юугаа хийгээд зогсоод байгаа юм вэ? Тайчаач! Хөгжмийн аянд аажуухан, нэг нэгээр нь тайл, нүцгэл.

- Нарийн бүс үлдээж болох уу?

- Хэрэв энэ гурван цагт чамайг ганц үг ганхийх юм бол би чамайг их л өвтгөх болно шүү, зөвхөн миний хүссэн зүйлийг л хий. Чамайг иж бүрэн үйлчилгээ үзүүлэх болов уу гэж найдаж байгаа шүү?

Бүсгүй толгой дохилоо. Бэлгэвч гарган ирж, дуугүйхэн ахмадад сарвайв.

Тэр нүүрээ үрчийлгэж:

- Наадахаа хая! Хаймар углахгүй шүү!

Бүсгүй энэ удаа түүнд үг дуугүй захирагдлаа. Энэхүү догшин ширүүн эрээс айж хөл гуяа нь хүртэл чичрэн дагжих бүсгүй энэ гурван цаг хурдхан өнгөрч л байвал юу ч хийхэд бэлэн байлаа.


Top
   
PostPosted: Sep.15.17 3:43 pm 
Offline
• Moderator
<b><font color=#000099>• Moderator</font></b>
User avatar

Joined: Jul.17.10 2:38 pm
Posts: 2012
Location: Бид Монголдоо хайртай бүлгэм ...Only Lawyers group...
тэмдэг

_________________
БҮДҮҮНҮҮД дэвжээ
King & LAC


Top
   
PostPosted: Sep.16.17 3:53 am 
Offline
Гишvvн
User avatar

Joined: Aug.25.03 11:36 am
Posts: 6393
:wd:

_________________
:f01:


Top
   
PostPosted: Sep.16.17 8:00 am 
Offline
Аятайхан Гишvvн
Аятайхан Гишvvн
User avatar

Joined: Jun.02.10 10:43 am
Posts: 176
:bigthumpup:

_________________
эx орондоо xайртай^^


Top
   
PostPosted: Sep.16.17 5:54 pm 
Offline
Гялалзах Одны Гялбаа Гишvvн
Гялалзах Одны Гялбаа Гишvvн
User avatar

Joined: Aug.02.10 8:07 pm
Posts: 275
ТАВДУГААР БҮЛЭГ

Кармах суурингаас километрийн алсад суурин орох замыг халхлан ургасан багахан төглийн цаана цуваа тохирсон ёсоор зогсов. Ахмад Антонов офицеруудыг өөр рүүгээ дуудав. Дэслэгч болон ахлах ахлагч тэр даруйхан ирэв.

- Анхаар, А-2 хавтгайд орших тэгш өндөрлөг талд гарахын тулд Унжи голын гүүр болон чечений аулаар дамжин гарах байлдааны тушаалыг сонс. Цувааг дараах байдлаар жагсаа. Хүнс хэрэглэл ачсан гурван “ЗИЛ”- ийг түрүүнд нь гарга. Нүүрний шилийг цөм цохь. Хэрэв биднийг отож байх юм бол гранаомётоор буудахад дэлбэлэгч цэнэг нь кабин онохгүй ачааны бүхээг цохисноор жолооч аврагдах боломжтой болно. Эдгээр машины ахлаач нар “КамАЗ”-нд шилжин суу. "ЗИЛ”-үүдийн араас шууд хоёр БМП- 2 хоёулаа зэвсгээ зүг бүр тийш чиглүүлж бэлэн байдалд яв, араас нь шатахуун тээвэрлэгчээс бусад нь урьдын адил жагсаалд явна. Харин шатахуун цэнэглэгч машин, засварын МТО-AT машины араас явна. Тэднийг босогчид дэлбэлж зүрхлэхгүй, өөрсдөд нь хүнд тусна. Хүчтэй түймэр дэгдээж болзошгүй! Гэхдээ Казбек минь, чи хэрэв юүлүүрүүдийг шатаачихвал жолооч нарыг нь авахад бэлэн байгаарай. Дээрэмчдэд, үрэгдэгсдээ ч үлдээж болохгүй шүү! Машинуудынхаа салхины шилийг ч мөн цөм цохь. Гүйцээ! Казбек машиндаа буцаж очоод цэргүүдэд товчхон зааварчилгаа өг! Сууринд ойртох яваан дундаа жагсаалаа журамла. Би БМП-ны араас эхний “КамАЗ"-нд явж дотоод холбоогоор шаардлага гарсан үед зааварчлах болно. Хамгийн аюултай газар бол, энэ гүүр шүү! Тэнд лавтайяа хамгаалалт байгаа. Хэрэв тэнд биднийг дайрах юм бол устгагдсан машинаа Унжи голд оруулж хаяад ямар ч тохиолдолд саатаж зогсохгүй цааш явцгаана. Тэгээд ч биднийг зүг бүрээс төрөл бүрийн зэвсгээр галлана! Гүйцээ! Бидэнд чалчиж байх цаг алга! Цувааг өдийд лавтайяа илрүүлчихсэн байгаа, босогчдод шийдвэр гаргах боломж өгч болохгүй. Байр байраа эзэлж, цуваа зааврын дагуу, дээд хурдаар, хоорондын зай хорин метр, нэмэлт тушаал хүлээлгүй урагшаа!

Арван минутын дараа цуваа дахин урагшаа ухасхийн хөдөлж, ахмад Антоновын зохицуулсан бүдүүвчийн дагуу хөдөлгөөн дундаа жагсаалаа журамлан, өрөөсөн нүдэт Бекмуразын эдлэн нутаг руу байлдааны журмаар довтлон орлоо.

Уулын аул суурингийн ойролцоох бэлчээрт сүргээ хариулах хоёр хоньчин, уулын цаанаас гэнэт гарч ирсэн цувааг харсан агаад тэдний байгаа газраас засаг захиргааны хилээс наашлах замын хэсэг харагдахгүй байсан аж.

- Ваха гэж залуу хоньчин хашхираад,-Хараач, энэ юу вэ?

Тэр байлдааны машин техникийн цувааны зүг гараараа заав.

- Аах чи, чөтгөр гэж, энэ чинь оросуудын цуваа юу даа? Гэхдээ эд нар яагаад энд байдаг билээ? Гяурууд энд ердөө шургалаагүй байсан юмсан. Чиний холбооны хэрэгсэл хаана байна?

- Тэнд, хувцастай хамт байгаа!

- Гүйгээд аваад ир! Аах чи, би тэдний эхийг барьсан ч болоосой! Одоо яах вэ? Залхаан цээрлүүлэгчид л биш байгаасай даа, Аллах минь! Аулд эрчүүд бараг үлдээгүй, эзэнтэй хамт явчихсан шүү дээ. Зөвхөн өрөөсөн нүдтийн дүү Али өөрийн хүмүүстэйгээ байгаа. Гэвч тэд цөөхүүлээ байдаг! Тимур! Чи тэнд юугаа хийгээд таг болчихов оо? гэж хоньчин туслахаа яаруулангаа багавтар төгөл рүү хурдтай ойртон ирж буй цувааг анхааралтай ажиглан харна.

Тэдний тэндээс Карамахын эхний байшин хүртэл ердөө хоёр километр орчим зайтай байлаа. Эцэст нь туслах холбооны хэрэглэл барьсаар ирэв. Энэ үед цуваа төглийн өмнө гэнэт зогсов. Машинаас гурван хүн буув. Мэдээж, офицерууд биз!

- Аах чи, чөтгөр гэж, ийм тохиолдолд яах хэрэгтэй билээ?

Ваха холбоогоор Бекмуразын дүү Алиг дуудав.

- Али! Хоньчин Ваха байна!

- Ваха, чиний тэнд юу болоо вэ?

- Оросууд аулын гадаа ирчхээд байна!

- Юу???

- Үр хүүхдүүдээрээ тангараглая, Али, цуваа хилийн зүгээс маш их хурдтайгаар давхин гарч ирээд төглийн дэргэд зогсож, одоо гурван хүн юу ч юм ярьцгааж байна.

- Цуваа тэгээд ямархуу юм вэ дээ?

- Ердийн. Бекмуразын довтолдог шиг.

- Байлдааны техник байна уу?

- Тийм! Их буутай хоёр гинжит хуягт тээвэрлэгч байна. Жаахан хүлээгээрэй, Али, хүмүүс гүйлдэж, цэргүүд бүхээгнийхээ шилийг цөм цохиж байна. Хөдөлцгөөлөө, байрлалаа сольж байна. Хараал идсэн гяурууд, юу ч юм бодож олов бололтой. Зориуд юм шиг Бекмуразыг эрчүүдтэйгээ хол байхад ирдэг байна шүү!

- Гүйцээ, Ваха, би тэднийг харж байна! Холбоо төгсье!

Тэр даруй Али, Бекмуразын аулд үлдээсэн дээрэмчид болон гүүрийг хамгаалах харуулын байрыг дуудав.

- Бүгд анхаар! Карамахид оросын цэргийн цуваа орж ирж байна. Тэдний эсрэг ямар нэгэн үйлдэл бүү хий. Хэн нэгэн буу дуугарах юм бол өөрийн гараар толгойг нь огтолно шүү. Буруу номтныг өнгөрөө, тэртээ тэргүй тэднийг саатуулж чадахгүй, зөвхөн аул аюулд өртөх болно! Ойлгов уу? Гүүрийн дэргэдэх харуул байраа хурдан орхиж “ногоон" зурваст орцгоо, тэгэхгүй бол оросууд өөрийнхөө БМП-ны их бууны галаар бут ниргэчихнэ шүү. Гүйцээ! Гяуруудыг хараал идэг!

Али холбоогоо салгаад, хашаа руу гүйхээрээ гарав. Хашааны хаалгыг үл мэдэг нээж, гудамж руу нарийхан зурвас зайгаар нь шагайн харна.

Хажуугаар нь битүү бүрхүүлтэй машинууд ар араасаа өндөр хурдтайгаар өнгөрөх агаад хөдөлгүүрийн дуу хүнгэнэн, бөөн тоос бужигнуулан давхилдах аж. За, нөгөө хоёр БМП, шатахуун тээвэрлэгчид! Гүйцээ, бүгд арван машин, хоёр явган цэргийн байлдааны машин байна. “Харин энэ чинь ахын тэртээ умар зүгт авлахаар явсан тэр цуваа биш биз?” гэсэн таавар толгойд нь орж айх шиг боллоо. Тэдэнтэй холбоо барих хэрэгтэй юм байна. Гэвч энэ бүхэн яагаад ингэдэг билээ? Тэдний хүмүүстэй тохирчихсон гэсэн шүү дээ! Тэгээд ч тэр, Алигийн хувьд цувааг эндээс мөрдөн хөөж чадахгүй хүчин мөхөсдөнө, нөгөөтээгүүр өөрийнхөө нутагт оросууд руу довтлох аюултай. Дараа нь гэнэт залхаан цээрлүүлэгчид довтолж, аулыг үнс нурам болгоно.

Али гүүрний харуулын байрыг холбоогоор дуудав. Цуваа гүүрээр дайран “ногоон” зурвасаар нэвтэрч тал руу гарсныг илтгэв. Али мэдээллийг хүлээн авснаа хариулаад, А-1 хавтгайд үндсэн хүчтэйгээ байрлаж буй ахаа сансрын холбоогоор дуудав:

- Бек! Али байна!

- Али, яриарай!

- Зочдоо хүлээсээр л байна уу?

- Байдаггүй шүү! Гяурууд биднийг мэхэлчихлээ. Энэ цувааны дарга, хараал идээсэй билээ, даргынхаа тушаалыг биелүүлж наашаагаа ирэлгүй, бүх төлөвлөгөөг баллачихлаа. Гэвч зүгээрээ, тэртээ тэргүй ямар нэгэн гарцаар манай жигитүүд дээр буух байлгүй. Чи өөр ямар нэгэн мэдээ авав уу?

- Аяа, Бек минь, хараал идсэн тэр цуваа чинь дөнгөж саяхан манай аул болон суурингийн цаадах гүүрээр тайван гэгчийн нэвтрэн гарч, цаашаагаа чөлөөтэй яваад өгснийг хэлэх надад бусдаас мэдээ сонсох хэрэг алга бус уу?

- Юу??? Оросууд манай суурингаар нэвтэрсэн гэж үү?

- Тийм ээ, ах минь!

- Муусайн цөөврүүдийн гишгэсэн газар нь цөмрөөсэй! Энэ сүүлчийн ангуучлал ч гэсэн!

Бекмураз чечень хэлээр баахан хараал урсгав.

- Ах минь, чамайг ойлгосонгүй!

- Гэртээ буцаад очихоор ойлгоноо!

- Тэгэхээр, олзоо тавиад туучихав уу, Бек минь?

Гэвч тэр өширхсөн өнгөөр ийнхүү хариуллаа:

- Өө, үгүй шүү! Тоглоом дуусаагүй байна. Би бүх дайчдаа авчраагүй шүү! Урвалт гарахыг мэдэрсэн юм шиг. Гэхдээ гяуруудын Цавчаал гэж нэрлэдэг хуучин давааны дэргэд тэднийг адал явдал хүлээж байгаа. Хэрэв оросууд тэнд цусандаа хутгалдахгүй юм бол би Бекмураз биш болог!

Али ийнхүү асуув:

- Тэнд манайхнаас хэн байгаа юм вэ?

- Реза хөлснийхөнтэй байгаа!

Бекмуразын дүү санал нэгдэж:

- Реза ч дажгүй шүү, Реза бол дайчин эр, түүний хөлснийхөн ч дайчин эрс!

- Энэ зальтай дарга одоохондоо баярлан хөөрч л байг. Тэр намайг ялчихлаа гэж удаан баярлахгүй л болов уу! Түүний хувьд шууд үхэх нь өлзийтэй дээ! За Али минь, гүйцээ! Би буцлаа! Реза чамтай холбоо барина!

- Бекмураз, чамайг ойлголоо! Холбоо төгсье!

Уулын суурин аул, гүүрээр нэвтэрч, Унжи голын дагуу өргөн бус ч зузаан “ногоон” зурвасыг гатлан тэгш талд гарч ирэхдээ элдэв саад тотгор тулгараагүйд ахмад Антоновын сэтгэл амсхийх шиг болж амьсгаа авав. Эхний аюултай хэсгийн замыг амжилттай тууллаа! Тэрбээр, хэдийгээр тухайн тохиолдолд бараг боломжгүй боловч, нэг БМП-г хажуу тийш гарч цувааны сүүлд арын сэргийлэх болгон болзошгүй мөшгөлт ирж магадгүй чиглэлд цамхгаа эргүүлэн явахыг тушаав. Мөн хөдөлгөөнөө зогсоолгүй, хурдаа бууруулж, цувааг өмнөх аяны журмаар хөдөлгөөнөө үргэлжлүүлэхийг тушаав. Өмнө нь тэгш тал цэлийнэ. Уулс холдож газар орны байдал дурангүйгээр ч сайн харагдах ажээ.

Хорин километр яваад үдэлж, Цавчаал давааны орших хавтгайд орохын өмнө хоол идүүлье. Тэнд ч дахиад л нуугдаж тоглох хэрэг гарна даа! Хорон санаат Бекмураз тэнд занга тавьсан байж магадгүй, энэ тухай Марков ч сануулж байсан. Түүний зөв байх нь ээ? Хэрэв дээрэмчдийн толгойлогч энэ дүүрэгт зориуд хаалт тавиагүй л бол энд А-1 хавтгайгаас хүрэлцэн ирэх боломжгүй! Цаг хугацаа хүрэлцэхгүй. Тэр үндсэн хүчээ умар зүг өөртэйгөө авч явсан гэж тооцоход, давааны дэргэд түүнийг, Антоновын цувааг тийм ч том бүлэглэл хүлээгээгүй байх! Энэ нь ч амар, түүний дайчид зөвхөн жолооны ард суугчид ч биш, ойрын зайн тулаанд ч үзэлцэж чадна шүү. Тэгэхээр энэ бүхэн яаж өрнөхийг харахаас! Одоо бол энэ тухай бодох цаг нь биш. Даваа руу гарч байж, юу болох, яахаа шийдье. Харин одоо жаахан тайвширч, нисдэг тэрэгний эскадрильтэй холбогдох холбоогоо шалгахад юу саад болох билээ.

Нисэгчид радио холбооны дуудлагад шууд л хариу өгөв. Сергей эскадрилийн захирагчтай ярив. Тэрбээр ахмадын яриаг сонсоод, анхны дохиогоор цувааны даргад довтолгоог няцаахад хэд хэрэгтэй байна, төдий тооны машин хөөргөхөө амлав.

Энэ бол бас л сайны тэмдэг шүү!

Үгүй дээ, Бекмураз чи энэ удаа юу ч үгүй үлдэх бололтой, цус сорогч минь! Чи энд байхгүй нь харамсалтай! Өөдгүй амьтан чамтай эрэгчин эмэгчинээ үзэлцэх байсан юм! Нүүр нүүрээрээ шүү! Чи өөрийнхөө чулуун дунд амьсгаадсаар удаж л байна даа! Гэвч хувь тавилан биднийг одоохондоо уулзуулахгүй юм шиг байна! За яахав, хүлээж л байхаас. Дайн бол урьдчилан таамаглашгүй зүйл шүү дээ.

Антоновын цуваа хорин километрийг хагас цагт туулав.

Ахмад нэгэн байрлалыг сонгон, зогсох тушаал өгч, эргэн тойрондоо ажиглалт явуулж, дараагийн гучин минутад дайчдынхаа хоолыг идүүлж, биеийнх нь чилээг гаргахаар яаравчлав.

Уулын түр зуурын аадар бороо амралтын цагийг хорогдуулж, 14:20- д давааны дэргэдэх зам салахаас өмнө дайралдах ёстой Их чулуу руу цуваа өмнөх аяны журмаар хөдөлгөөнөө үргэлжлүүлэв. Чулууны тухайд төлөөлөгч Марковын хэлснээр үнэхээр ажиглахгүй байхын аргагүй байлаа. Холоос аварга том бул чулуу харагдах аж. Түүний цаана өөрийнхөө чулуун гоо үзэсгэлэнгээ гайхуулах мэт уул даваа өндөлзөн харагдах агаад Марковын хэлсэнчлэн үл үзэгдэгч бүтээгч уулсын бараг дундуур нь шулуун нарийхан хавцал үүсгэн цавчсан мэт тэгш талыг хоёр хуваасан нь өндөр чулуун саад гэвэл зохилтой. Эндээс барагцаалбал зуу гаруй бээрийн тэртээ байдаг агуулахын тусгай төлөөлөгч ахмад хаанаас зөвхөн энэ бүхнийг ч биш, газар орныг тийм сайн мэддэг байна вэ? Марков хил орчмын бүх дүүргийг маш сайн тоймлон чиглүүлж байсан. Магадгүй, энэ мэдлэг нь албан үүргийнхээ дагуу мэдэх ёстой зүйл байх. Үгүй бол тэр дүүргийг онцгойлон сонгож судалсан байж болох. Ямар зорилгоор гэдэг л асуултын тэмдэг байна даа?

Антонов дахиад бул чулууг харав. Түүний цаана зөвхөн “ялаа”-тай хэдэн хүн байтугай, бүхэл бүтэн миномётын тоот хөндий төмөртэйгөө чөлөөтэй нуугдах боломжтой ажгуу. Тиймээс Сергей Соколовтой холбоо барьж:

- Харуул-1! Би, Нэг байна, хариу!

- Нэгээ! Би, Харуул-1, таныг сонсож байна!

- Чулууг харж байна уу, Харуул-1 ?

- Тэгэлгүй дээ! Уучлаарай, яг тийм, сайн харж байна, Нэгээ!

- Түүний баруугаар нь, хажуу талаараа тосгуулалгүй, нэг их ойртолгүй тойр! Бул чулууны цаана гэнэтийн бэлэг бэлдсэн арван “чех” байгаа юм биш биз, шалгаадах? Эсрэг этгээд илэрсэн тохиолдолд нэн даруй галлаж устга!

- Харуул-1, Нэгийг ойлголоо, гүйцэтгэе!

- Анхаар, Харуул-2, Харуул-1- ийн хөдөлгөөнийг халхал, Харуул-2 ойлгов уу?

- Харуул-2 таныг ойлголоо, Нэгээ, халхалж байна.

Тэргүүнд явсан БМП баруун тийш огцом эргэж, цамхгаа бул чулууны зүг эргүүлэн Чулууг тойров. Удалгүй дэслэгч Соколовын илтгэх дуун гарч:

- Нэгээ! Би-Харуул-1, сонсож байна уу?

- Чамайг сонсож байна, Харуул-1! За тэнд юу байна, Женя?

- Хоосон байна, Нэгээ! Хэн ч алга!

- За сайн байна, одоохондоо наанаа байж бай!

Түргэн зуурын тандалтын дараа цуваа бүрэн бүрэлдэхүүнээрээ Их Чулууны дэргэд ирж зогслоо. Тушаал өгөөгүй учраас дайчид өөрсдийнхөө суусан техникүүд дээрээ үлдэв.

Ахмад Антонов өөр рүүгээ мэргэн буудагч байлдагч Виктор Колганов, дэслэгч Соколов болон ахлах ахлагч Дудашёв нарыг дуудав.

- Колган, хэмээн ахмад, байлдагчид хандан өөрийнхөө найдвартай, түвшин журамтай хүнийх нь хувьд ч, дайчных нь хувьд ч хүндлэн үргэлж дүрмийн бус харьцдаг зангаараа, техникүүдийн дунд хаа нэгтэй нуугдаж бууныхаа дурангаар уул нуруудыг хараадах. Гол анхаарлаа хоёр талаасаа нарийссан хавцлын ойр орчимд хандуул. Хаа нэгтээ можахедын ногоон ороолт болон чалма малгай харагдаж ч магадгүй, ойлгов уу?

- Яг тийм, нөхөр ахмад!

- Урагшаа, Витя! Чи, дэслэгчээ, БМП дээр десантын бүлэг суулгаж, даваанд нэг их ойртолгүй, ялихгүй зүүн талаа барьж, зүүн талаа харж байгаа байдлаар, гэхдээ өөрөө дурангаар давааны гол руу орсон баруун жигүүр болон түүний цаадах “ногоон” зурвасыг боломжоороо дуранд! Би чиний хоёр дахь машиныг десантгүйгээр өөрөө хэрэглэе. Асуулт байна уу?

- Байхгүй, нөхөр ахмад!

- Тайвшир, Женя! Чи юунд түгшээ вэ? Бекмураз энд байхгүй, даваа цэвэрхэн байж бүрнээ болзошгүй байхад, чи яг л тулалдах гэж байгаа юм шиг биеэ чангалчихсан байх юм! Сууринг дайран гарахад чи их л тайван байсан. Чамайг юу түгшээв?

- Юу ч биш! Бүх юм хэвийн байх шиг байна!

- Энэ л шиг гэдэг чинь дээ. Онигоо ярих уу?

Евгений ахмадын саналыг сонсоод үнэхээр гайхаж:

- Юу?

Ерөнхийдөө түүний нүүрний хөдөлгөөнөөр, дэслэгчийн сэтгэлд юу болж байгаа гадарлаж болох амой. Одоо тэр зүгээр л айж байгаа ч түүнийгээ нуухыг оролдсоны улмаас тэрбээр бүр түгшүүртэй харагдах ажгуу. Тэгээд ч түүний айдас ичгүүртэй агаад аймшигтай юм биш билээ. Тулаанд орохдоо зөвхөн тэнэг хүн л айдаггүй байх! Харин түүний хувьд магадгүй амьдралдаа анх удаа сургуулийн бус жинхэнэ тулаанд орохын өмнөхөн байж байгаа байх! Сергей дэслэгчийг ойлгож байсан болохоор ядаж л түүнийг тайвшруулахаар шийдэж:

- Онигоо, сонсохыг хүсэж байна уу?

- Болох л юм, гэхдээ ярих газраа олоогүй юм шиг.

- Энэ ч үнэн шүү, манай өнөөгийн нөхцөлд энэ хамаагүй боловч юу ч гэсэн сонс. Тэгэхээр Женя минь Холбоот улсын зогсонги үеийн алтан цаг үед байсан дундад азийн БНУ-ын удирдагч ойролцоох дүүргийнхээ хөвөн хураагч хөдөлмөрийн сайчуудад шагнал гардуулахаар явж байж гэнэ. Цагдаа болон хүндэт харуулын мотоциклчидын хамгаалалтаар хүрээлүүлэн “ЗИЛ-114”- ээр явж байж. Харин түүний хөлөглөсөн тэрэгний дугаар нь бас ч үгүй хуучин, гэхдээ онцгой. БНУ-ын нэгдүгээр хүний, 00-01 гэсэн дугаартай байж. Хурдлан давхицгааж, замд тохиолдох бүх машинуудыг хажуу тийшээ шахан зогсоож, уулзвар болгонд цагдаа нар номхон зогсон, дүрэм ёсоор гараа саравчиндаа тулган ёслох ажээ! Тэгтэл гэнэт энэхүү морилогчдыг шинэхэн “ЗИЛ-117” гүйцэж түрүүлэх нь тэр. БНУ-д “зуун арван дөрөв” ганцхан байдаг, харин тэгтэл “зуун арван долоо” гараад ирдэг! Гэхдээ хамгийн гол нь 00-00 дугаартай байна гэнээ. БНУ-ын удирдагчид нэг дугаартай машин байхад, харин үл таних этгээдийнх бүр тэг дугаартай байж таардаг байна шүү. Удирдагчийн хоёр цэхэр нь духан дээрээ гарах нь ойлгомжтой, тэрбээр хамгаалалтынхандаа тэг дугаартай машиныг зогсоох тушаал өгчээ. За тэгээд уг “ЗИЛ-117”-г хөөцөлдсөөр зогсоогоод авч. Дотроос нь энэ Чулуунаас арай л бага шиг гэдэстэй, мяраалаг гэгчийн эр бичиг баримтаа барьсаар гарч иржээ. Харин удирдагч өөрөө түүн рүү яаравчлан очиж гэнэ! Харсан чинь өөрт нь итгэн хүлээлгэсэн БНУ-ын жирийн иргэн байлаа, гэвч тэрэг нь ? “Чи хэн гэгч вэ?” гэж асуув. “Би юу? гэж нөгөө эр давтан асуугаад, хариуд нь:-Юу хэн гэж? Дүүргийн төвийн шар айраг исгэгч Жума байна, шар айраг зардаг, юу гэж ? хэмээн өөдөөс нь асууж байна гэнэ. Удирдагч түүнд хандан: “Харин намайг хэн гэдгийг мэдэх үү?” гэж асуужээ. Энэ эр мунхагдуу агаад удирдагчийнхаа царайг хараад таниагүйгээс, ийнхүү хариулжээ: “ Би чиний хэн болохыг мэдэхгүй, гэвч машин тэрэг болон дугаарыг чинь харахад бас ч үгүй дажгүй л амьдардаг бололтой! ”

Дэслэгч инээмсэглэх аж, тэгээд ч түүний түгшүүр арилаагүй л байв.

- Женя минь, чи миний ярьсан онигоог ойлгож чадав уу?

- Мэдээж, ойлгосон!

- За яахав. Явж ажлаа хий! Хяналт тавих хугацаа хагас цаг. “Дөрөв тэг тэг”-д хөдөлнө.

Соколовыг явуулчхаад, энэ бүх хугацаанд зайдуухан зогссон Дудашев руу эргэв.

- Явцгаая, Казбек.

Офицер ахлагч хоёр Чулуу руу дөтлөн очиж үхэр чулуун дээр сууцгаав. Сергей ийнхүү асуув:

- Байгалийн чулуун саадыг даван гарах талаар юу хэлэхсэн бол, ахлагчаа?

- Юуны өмнө, төлөөлөгч энд юу хийхийг зөвлөснийг мэдмээр байна даа.

Антонов гайхширч:

- Энд Марков ямар хамаатай юм вэ?

- Сонирхолтой байна!

- За сонирхолтой байвал сонс. Тэрбээр энэхүү Чулуунаас баруугаар уулын хажуу бэл болон “ногоон” зурвасын дундуур урсах голыг даган давааг тойрч гараарай гэсэн.

Ахмад ой сайтай тул ахмад Марковын зааварчилгын агуулгыг бараг үг үгээр нь дамжуулан хэлэв.

- Тэр ингэж л зөвлөсөн дөө, Казбек минь.

- Түүний зааварчлаг зүй тогтоол сайтай юм. Энэ нь гарзгүй байж болох л юм, гэвч энэ зүй тогтоолыг дайсан этгээд ч амархан тооцоолж чадах л байх.

- Үнэнийг хэлэхэд, чамаас үүнээс өөр хариулт хүлээгээгүй шүү.

- Тэгэхээр өөр саналтай байна гэсэн үг үү?

Сергей ахлах ахлагчийн бодлыг баталж:

- Би голын жалга гууны тухай бодож л байна. Чигээрээ явбал гурван зуун метр орчим юм, энэ ч цаг хэмнэх сайн талтай. Гэхдээ энэ нэг л биш. Буруу тооцсон байж болно. Харалдаа! Биднийг стандарт бус үйлдэл хийж байгааг дээрэмчид ойлгож байгаа. Тиймээс онолоор бол энд, давааны дэргэд цуваа дахиад гарцаар нэвтрэх болно. Гэвч, стандарт бус үйлдэл хийж буй хэн хүн нэг үйлдлээ хоёр дахин хийхгүй биз дээ. Харин тиймээс энд бид ирээд арга тактикаа өөрчилж, гарцаар нэвтрэн гарахаа больж, тойрон гарах бүрэн боломжтой. Зарчмын хувьд тэнд очоод бүхий л төрлийн зэвсгээр урьдчилан сэргийлж бөөгнөрүүлсэн гал нээж бид чадна. Зөвхөн бид цувааг зөв байрлуулах хэрэгтэй байна. Харин энэ бүхнээс, хэрэв тэднийг энэ дүүрэгт хүрэлцэн ирсэн гэж тооцох юм бол дээрэмчдийн үндсэн цохих хүч “ногоон” зурваст төвлөрсөн ч, цохилт өгч чадахгүй! Яагаад гэвэл бид эхнээсээ дайралтыг няцаахад бэлэн байж, дэмжих хүч дуудаж амжих учир. Тэд биднийг аюултай хэсгийг нэвтрэн гарах боломж өгч, биднийг жаахан тайвшруулаад, тал руу гарч довтлохгүй боллоо гэсэн тэр үед, гол цохилтоо өгнө! Талд бидний шууд дух руу цохино. Машины гарцан дээр далдалсан байрлалаас гранатометын хэдхэн сумаар буудаад БМП-нуудыг маань шатаачих байх! Бид хөдөлгөөн үйлдэх чадвар болоод санаачилгаа алдаж, бүрэн дүүрэн хамгаалах боломжгүй болох тул ялагдаж, сүйрэх болно! Тэгээд ч энд ямар ч дэмжлэг тус болохгүй. Цахилгаан мэт агшин зуур довтлоод л цувааг устгачихна! Ийм л төгсөл хүлээж байж болзошгүй байна даа!

Ахлагч санал нэгдэж:

- Тийм шүү.

- Болзошгүй! Давааны нөгөө талыг тагнах боломж бидэнд байхгүй. Ингэх нь биднийг энд харанхуй болтол барих учраас бидний хүч сулрах болно! Гэвч тэд, бидний Кармахын ойролцоо хийсэн шилжилт хөдөлгөөнөө давтах боломжийг бүрэн таслан зогсоож чадахгүй. Тиймээс гарцыг хаан барих хүч заавал үлдээх ёстой. Хаана? Цохион дээр үү? Юу л бол! Би машинаа гарцаар бөөнөөр нь биш нэг нэгээр гаргана гэдгийг дээрэмчид тооцох ёстой. Агаарын дэмжих хүч нисэн ирэх цагийг тооцвоос, тэд ядаж нэгийг нь ч гэсэн шатаах байлгүй. Энэ нь тэдний хувьд бүрэн бут цохигдлоо гэсэн үг! Ярьсан бүхнээ дүгнэхэд биднийг нэг бол давааг тойрон гарсны дараа, эсвэл гарцаар нэвтрэн гарах төгсгөлийн хэсэгт л довтлохоор хүлээж байгаа байх. Гэвч дээрх хоёр тохиолдол зөвхөн бид нэг дор бөөнөөрөө, аяны журмаар явах үед л тохиох ёстой! Дүгнэлт: хэрэв давааны орчим дээрэмчид отолт хийж байгаа бол, тэд хоёр бүлэг болон хуваагдах бөгөөд бид тэдний хүн хүчний тоог мэдэх боломжгүй нь ойлгомжтой. Удирдлага нь давааны үйл ажиллагааг санал нэгтэй хэрэгжүүлэх байх. "Чехүүдийн” хувьд биднийг “ногоон” зурвас руу оруулах ашигтай. Тэгэхээр, хэрэв цуваа гарцаар нэвтрэхээр хөдлөх аюулгүй. Биднийг даваагаар нэвтрүүлнэ! Харин түүний цаана... юу угтаж байгаа бол!

- Захирагчаа, таныхаар бол, хэрэв давааг бэхлэн хаасан бол бидэнд гарах гарц байхгүй юу?

Антонов жуумалзаж:

- Ямар ч тохиолдолд үгүй шүү! “Мэхт мэхэндээ” гэсэн сайхан зүйр үг байдгийг мэднэ биз дээ! Харин тиймээс жалгаар явцгаана. Дараах байдлаар хөдөлцгөөнө: Казбек чи цоожинд яваа БМП-г десантын цэргүүдтэй авч, гарцын ёроолыг пулемётоор бууд, юмыг яаж мэдэхэв, “сүнснүүд” гарцыг минажүүлсэн байж болох юм, гэхдээ үгүй л болов уу, сэрэмжилсэн нь дээр байх, пулемётын галд мина тэсрэх болно. Гарцыг өнгөрөөд баруун гар тал руугаа эргэж, десантынханаа шууд буулган машинаа тойрон хамгаалах байрлал эзлэх тушаал өгч, пулемётчид болон гранатомётчдод замын хэсгээс тэгш тал дахь буудах хэсгүүдийг тодорхойлон зааж өгч, үлдсэн хүчээрээ автомашины гарцыг хамгаалан хоригло. Дээрэмчид чамайг шатаах гэж дайрахгүй, яагаад гэдгийг би тайлбарласан. Бидний хэрэгжүүлж буй тактикаар бол толгойн сэргийлэхийн араас цуваа гарч ирэх ёстой. Иймээс тэд бүх цуваа гарцаар гарч ирэхийг хүлээх ёстой. Тэднийг болдогсон бол байрлал дээр нь устгачихвал муугүй байхсан, гэхдээ энэ бүхэн хэрхэн өрнөх бол! Тэгэхээр тэд цувааг угтахаар бэлдэнэ, харин тэр нь... гарч ирэхгүй!

Ахлагч захирагч руугаа харж.

- Ойлгосонгүй?

- Одоохон ойлгоно. Дээрэмчдийг төөрөгдөлд оруулах болно. Талд БМП гарч ирээд хамгаалалтын байрлал эзэлдэг, цаашаа юу ч байхгүй! Мэдээж түр ч гэсэн дээрэмчдэд энэ нь, гяурууд яах гээд байна вэ? гэж толгойгоо гашилгах шалтаг болно шүү дээ. Энэ нь нэг бол даваа тойрох гэсэн цувааны хөдөлгөөн илэрсэн үед анхаарал сарниулах гэсэн үйлдэл, үгүй бол одоохондоо ойлгомжгүй өөр нэг үйлдэл. Эхлээд “сүнснүүд” өөрийн эрхгүй “ногоон” зурвасаас гарч ирнэ, дараа нь өөрсдийн байрлалдаа буцаад очно, яагаад гэвэл эцсийн эцэст оросууд хаагуур явах нь тодорхойгүй? Энэ үед “ногоон” зурвасын ойролцоох Аксе гол руу Соколовын БМП гарч ирж тойруу замаар урагшилна. Энэ нь хэрэг явдлыг улам л будлиулна. Гэхдээ энэ нь бидэнд л хэрэгтэй! Гол нь тэдний тойруу зам дээрх хүчийг байрлалд нь үлдээж, тэднийг гарц руу ойртуулахгүй байх. Тэгээд ч байлдааны машиныг тэд дахиад л шатааж чадахгүй! Харин Соколов тал дээр гарч ирээд десантаа буулгаж, гинжэнд тараан тэдэн рүү давшина. Тэдний байлдааны журмыг эвдэхийн тулд дээрэмчид ухарч нуугдах, сарних хэрэгтэй болно. Дэслэгч чиний эсрэг талд гарч ирээд, чамтай адил байрлал эзлэх агаад зөвхөн жалгын зүүн талыг халхлах болно. Үр дүнд нь бид, гарцыг халхалсан хоёр дэлгээ галын байрлалтай болно. Мөн нэгэн зэрэг “чех”-үүдийг байрлалд нь тогтоон барьж, тэднийг самгардуулснаар, тэдний ч, дарга нарынх нь ч дайтах хүслийг дарах болно. Зөвхөн тэр үед л би, манай галт байрлалын хамгаалалт дор техникүүдээ бөөнд нь жалгаар нэвтрүүлэх агаад машины ахлаач, жолооч нарыг хамгаалалтын нэмэлт хүч болгон буулгана. Дээрэмчид энэ байдалд бидэн рүү дайрах уу? Энэ нь тэдний бүрэлдэхүүний тоо, бэлтгэлийн хир хэмжээ, зэвсэглэлээс л хамаарна. Бид хагас цаг тогтоон барьж чадна гэж би бодож байна, түүнээс ч бага байсан бидэнд тусламж ирнэ гэсэн урам зоригтой байхад л болоод явчихна. Харин тэдэнд өөрсдийнхөө арьсыг хамгаалах хэрэг бас гарна. Тэгэхээр тэд муугаар эргэлээ гэхэд бөөгнөрүүлсэн хүчээр дайрах ганц л арга байгаа. Хэрэв би байсан бол, эдгээр байрлал руу огтхон ч довтлохгүй! Харин биднийг цуваагаа аяны журмаар жагсаахыг хүлээх байсан. Бид ч гэсэн бас цагийн хязгаарлалттай, харанхуй болохоос өмнө аюултай хэсгээс гарсан байх ёстой. Гэхдээ дээрэмчид “ногоон” зурваст бүгсэн хүчнээсээ ажиглагдахгүйгээр татаж чадахгүй, тэгэхээр гарцыг хаасан тэр хүчээрээ дайрах болно. Тэд олон хүнтэй байх боломжгүй. Өрөөсөн нүдэт Бекмуразд тийм ч олон цэрэг байхгүй, үндсэн хүчээ А 1 хавтгай руу тэр дагуулан явсан. Тиймээс энэхүү саланги байрлалд хагас цаг хүлээгээд, миний дохиогоор цуваа аяны журмаар хурдхан жагсаж, эндээс хумсаа сугалж ухас хийцгээнэ. Дээрэмчдэд биднийг мөрдөн хөөх уналга байх биш. Ийм л байдлаар бид сугаран гарах ёстой доо!

Дудашев захирагчдаа сануулж:

- Антон, өмнө маань хаягдсан аул байгааг мартаагүй биз?

- Би мартаагүй, гэхдээ тэнд бүгэж отолт хийхэд тохиромжгүй. Тэгээд ч даваанаас харьцангуй хол байдаг. Хэрэв тэнд дээрэмчдийн бүлэг бүгсэн гэж бодоход олигтой эсэргүүцэл үзүүлж чадахгүй, бидэнд тэднийг устгачих хүч хангалттай байгаа.

- Даргаа, чи дэндүү эрэмшиж байгаа юм биш биз?

- Би тийм боломжгүй юм яриа юу?

- Үгүй дээ, бүгд зөв юм шиг байна, гэвч надад яагаад ч юм чамайг нэг л юман дээр алдчих шиг л санагдаад байна.

- Тэгээд хэлээд өгөөч дээ, афганы хуучин цэрэг минь!

- Хэлэхсэн, гэвч би өөрөө одоохондоо, чиний эргэлзэх юмгүй алдаа мадаггүй, ухаалаг, магадгүй ганцхан зөв төлөвлөгөөний хаана нь алдаа байгааг хэлж мэдэхгүй ч, ямартай ч алдаа байна.

- Бид бурхан биш шүү дээ, бүгдийг урьдчилан харж чадахгүй, Казбек минь. Гэвч, хүлээж бас болохгүй. Ажиглагчид буцаж ирж байна. Тэдний илтгэлийг сонссоны дараа, миний төлөвлөгөөний дагуу давааны жалгаар А-3 хавтгайд нэвтрэн гарах ажиллагааг эхэлье!

- Гүйцэтгэе, даргаа!


Top
   
PostPosted: Sep.16.17 5:55 pm 
Offline
Гялалзах Одны Гялбаа Гишvvн
Гялалзах Одны Гялбаа Гишvvн
User avatar

Joined: Aug.02.10 8:07 pm
Posts: 275
ЗУРГАДУГААР БҮЛЭГ

Дарга нь хаа нэгтэй нэг л чухал зүйлийг тооцсонгүй гэж ахлагч Дудашевын хэлсэн нь зөв байжээ. Ахмад, сөрөн зогсох өрөөсөн нүдэт Бекмуразын бүлгийн даргын мэргэжлийн ур чадварыг тооцож хараахан чадаагүй бөгөөд чадах ч үгүй байсан билээ. Энэ даваа нь довтолгоонд тохиромжтой байрлал болохыг анхааралдаа авч ашиглахаар, өөрийн бэлтгэл бүлгийг Зөвлөлтийн Армийн хурандаа асан, байлдааны дөрвөн одон тэмдэгт, тухайн цагтаа Афганистан дахь тусгай томилгоот цэргийн бүлгийн батальон захирч байсан Реза Вараевын удирдлагад үлдээсэн байжээ. Цагтаа түүний захирсан рот голын цаад талд можахедүүдийн ар талд маш амжилттай цөмрөн гарч “сүнс”- ний жингийн цувааг устгаж байлаа. Эсрэг талын давуу хүчтэй тулгаран байлдаж ялан дийлж ч байв. Батальон үндсэндээ уулархаг газар оронд тулалдаж байсан ажээ.

Өөрийн цэргийн мэргэжлийн ур чадвар болон байлдааны туршлагаараа Антонов, нас ахисны улмаас дайтах ур чадвараа улам бүр алдаж буй хурандаа асанаас дутахгүй ч, одоогийн байдлаар тухайн нөхцөлд болж буй үйл явдлыг үндэслэлтэй судалж, энэ бүх онцлогийг тооцоолон шийдвэр гаргах цаг бараг байхгүй байв. Хамгийн гол нь эсрэг талынхаа бүрэлдэхүүний тоо толгойг Антонов мэдэхгүй байгаагаараа Резагаас ялгаатай байсан агаад цагийг нөгөөх нь бүрэн ашиглаж байлаа.

Давааны оройн хавирга нэвт үлээх салхинд удаан зогсож, Реза Афганистанд байсан үеийнх шигээ аажим аажмаар энэхүү цувааны тааварлагдашгүй даргын болзошгүй нүүдлийг хувилбар хувилбараар тооцов. Тэгээд Сергейгийн гаргасан дүгнэлттэй адил дүгнэлтэд хүрэв. Цувааг довтлох боломжтой хоёр л байрлал байх ажээ. Дэмжих хүч ирэхээс өмнө амжиж бүх цуваа руу нэгэн зэрэг түргэн шуурхай довтлон устгах. Гэвч энэ бүхнийг орос ахмад ч тооцоолж чадна шүү дээ. Тиймээс хурандаа асан гэнэтийн шийдвэр гаргав. Тэрбээр хүмүүсээ даваанаас холдуулж, тэгш талын гүн рүү удирдан холдож явлаа. Тэгэхээр одоо Антонов цувааг хэрхэн залж, урьдчилан сэргийлэх ямар ч арга хэмжээ авсан бай, бүх ажил нь хий дэмий зүйл болно. Тэрбээр дайснаа давааны цаанаас илрүүлэхгүй. Түүнийг, ойрын зайн тактикын тагнах ажиллагаа ч илрүүлэхгүй. Холбооны дайчдын байрлалд ойрхон газар Бекмураз шууд довтолж зүрхэлсэнгүй гэдэгт итгэсэн ахмад цувааны бүрэлдэхүүнд хөдөлгөөнөө үргэлжлүүлэхийг тушаал өгөх болно. Харин тэрбээр, өөрийнхөө сүйрэх тавилантай аяллынхаа тодорхой цэгт хүрэх тэр үед... Гэвч таамаглахаа болъё, бүх зүйл Аллахын гарт!

Энэ үед цувааны байрлалд ажиглагчид буцаж ирэв. Тэд хуваарьт хэсгүүддээ сэжигтэй зүйл илрүүлээгүйгээ илтгэв. Хэдийгээр газар орныг хүчтэй дурангаар бараг метр тутамд нь хянан харсан ч, хүмүүс уул нуруунд ч, “ногоон” зурваст ч ажиглагдаагүй ажээ.

- Тэгэхээр, хэмээн Сергей өгүүлээд. - Дэслэгч ээ, цоожинд яваа БМП-г ахлах ахлагч Дудашевын мэдэлд тасаг цэргийн хамт шилжүүл. Тэр гарцаар нэвтрэн гарна! Өөрөө харин давааг тойрон явж тал руу гараад, десантынханаа буулган гинжэнд тарааж, голоос жалга хүртэлх газар орныг самна. Энэ бүхнийг аль болох түргэхэн амжуул! Гарцын зүүн гар талд, Дудашевын БМП-ны эсрэг талд зогсоож, хүмүүсээ ахлагчийн адил тараан байрлуул! Дайсан илэрсэн тохиолдолд бүх хүн хүч болоод зэр зэвсгээ тулаанд оруул! Асуулт байна уу?

- Байхгүй!

Энэ удаад, хэдийгээр түүнд өгөгдсөн үүрэг багагүй гайхшрал төрүүлсэн ч Соколов дуугарсангүй. Ахмад ахлагчид хандан:

- Казбек, надад цувааны бие бүрэлдэхүүнийг хөдөлгөөн үйлдэх замын зүүн гар талд жагсаагаад, харин өөрөө БМП-тэй гарц руу яв, урагшаа!

- Гүйцэтгэе, нөхөр ахмад!

Дудашев машины эгнээний дагуу гүйж, жагсах тушаал өглөө.

Дэслэгч, ямартаа ч тэссэнгүй, асуув:

- Та энэ жалган дундуур явахаар шийдээ юу, нөхөр ахмад аа?

- Яг, түүгээр Женя минь! Чамд таалагдахгүй байна уу?

- Эрсдэлтэй л юм!

- Энд эргэн тойрон эрсдэлтэй! Дурын хөдөлгөөн бүр эрсдэл!

Жишээлбэл, уулан дээрээс чамайг эсвэл намайг, үгүй бол шууд бид хоёрыг дайсны мэргэн буудагч тайван гэгч нь буудчихаж болзошгүй. Үгүй бол давааг бүрэн минажүүлчихсэн байгаа. Тэгэхээр эрсдэлийн тухай бодохгүй байх нь дээр. Бидний ажил үүрэг явагдаж байхад эрсдэл үргэлж дагалдаж байдаг юм. Тушаал биелүүл, Женя минь, надтай холбоотой байхаа бүү мартаарай. Би цагийг нь олж агаарын дэмжлэг дуудахын тулд бүх хэрэг явдлыг мэдэж байх ёстой, ойлгов уу?

- Яг тийм!

- Сайн байна, эр хүн! Чи хамгийн гол нь битгий айгаарай, бүх юм хэвийн байх болно гэдгийг би чамд амлая! Амжилт хүсье, дэслэгч ээ!

- Баярлалаа, нөхөр ахмад!

Антонов анхааруулж:

- Баярлахыг талханд түрхэж болох биш, очих газраа хүрээд, амьд очсоноо тэмдэглэж, хоёр шилэн аяга дүүргэнэ биз! Анхааралдаа авав уу?

- Ямар яриа байхав, нөхөр ахмад! Зөвхөн хоёр аяга ч биш, литр юм тавина!

- Үгийг чинь хүлээж авлаа! Гэвч энэ бүхнийг дараа ярья, харин одоо урагшаа, дайчин эр минь!

Хажуугаар нь хуяган дээр нь Казбек суусан БМП хурдлан өнгөрөв. Байлдааны машин гарц руу орж, тэр даруйхан түүний хурдан буудлагат агаараас эсэргүүцэн хамгаалах их буу нүргэлэн өөрийнхөө өмнөх замаа буудаж болзошгүй мины талбайг цэвэрлэх ажиллагаа эхлэв. Дэлбэлэх төхөөрөмжийг ажиллуулах радио дохионы удирдлага болон радио удирдлагат фугасын мины сүлжээг устгах ажиллагаа ийнхүү эхлэв.

Антонов, түүний тушаасны дагуу автомашины цаана жагссан бие бүрэлдэхүүний жагсаал рүү очиж, зааварчилгаа өгч эхэллээ:

- Цуваа анхаар, анхааралтай сонсоцгоо! Аяны журмаар гучин километр цагийн хурдтай, хоорондын зайг мөн гучин метрт барьж, хөдөлгөөн үйлд. Жалганаас гарах үед шатрын нүүдлээр нэг машин баруун тийш, нөгөө нь зүүн тийш гэхчилэн явган цэргийн байлдааны машин руу дехөн тарж байрла. Тэнд явгалан, автомашиныхаа ойролцоо хориглон хамгаал. “Юүлүүр”-үүд энд хамаарахгүй шүү. Тэднийг машины бөөгнөрсөн хэсгээс тусад нь байрлуулж, жолооч нарыг нь “КамАЗ”-ын ойролцоо байрлалд татан ав. Энэ нь, хэрэв түлш цэнэглэгчдийг шатаачих юм бол бие бүрэлдэхүүн эрсдэх аюулаас хамгаалах болно. Дайсан довтолсон тохиолдолд тулаанд ор! Гарцаар гарахад хэн ч, ямар ч тохиолдолд зогсож болохгүй! Түүний өргөн таван метр орчим агаад баруун бэл рүүгээ шахаж, ямар нэгэн юм тохиолдоход арын машин түүнийг тойрон гарч чадахуйц байх ёстой. Дэлбэрэлт болон буудлаганд өртөж гэмтсэн техникийг орхи, ингэхдээ шархдагсад болоод үрэгдэгсдийнхээ бие, цогцсыг орхилгүй авч яв! Зөвхөн миний болоод намайг үрэгдсэн тохиолдолд офицерүүдийн хэн нэг нь өөр тушаал өгөөгүй тохиолдолд бүгд тал руу гарсан байх ёстой! Холбоог байнгын сонсолттой байлга! Дотоод холбоогоор миний өгөх тушаалаар хөдөлгөөнөө эхэл. Гүйцээ! Машиндаа, марш!

Цэргүүд таран гүйцгээж өөрсдийн байраа эзэлж, хөдөлгүүр асаж, машинууд хүнгэнэн дуугарлаа.

Ахмад Антонов цувааны тэргүүнд явах “КамАЗ” руу очив. Тэр Казбекын илтгэхийг хүлээж байв. Тэр ч арван таван минутын дараа холбогдож:

- Нэгээ! Би, Харуул-2 байна! Харуул-1 -ийг угтахад бэлэн!

Шилжүүлэн дуудаж:

- Харуул-1! Би, Нэг байна!

- Би, Харуул-1 сонсож байна!

- Урагшаа, Женя!

Дэслэгч Соколов суусан БМП-гээ эргүүлэн, давааны шувтаргад орших “ногоон” зурвас руу ухасхийн давхилаа. Тэр дөчөөд минутын дараа илтгэв. Цэргүүд газар орныг самнасан ажээ. Түүний илтгэл, Казбекын илтгэлтэй адилхан байлаа! Дайсан илэрсэнгүй, гэхдээ үүнийг л хүлээх хэрэгтэй байсан юм. Юутай ч цуваа давааны цаад тал руу зугаалах цаг нь боллоо.

- Цуваа, анхаар! Миний хойноос урагшаа!

Антоновын “КамАЗ” урагш ухасхийж, хойноос нь үлдсэн техник, засварын машин болон цоожлогч түлш цэнэглэгч машинууд жалга руу чиглэн хөдөллөө.

Тогтсон ёсоор жалгаас гарлаа. Удалгүй БМП бүрийн ойролцоо тав, таван машин цугларав. Бие бүрэлдэхүүн хамгаалалтын байрлалаа эзэлцгээв. Ахмад Антонов автомашинаас үсрэн бууж, БМП-ны хуягны цаанаас газар орныг дурандав. Тэгш тал хоосон цэлийх агаад давааны бэл, ташгай газар ч эндээс мөн хоосон харагдана. Тэр, алсад харагдах орхигдсон аулыг харав. Хэдхэн бүтэн байшингаас бусад нь нэлэнхүйдээ эвдэрч нурсан нуранги л байв. Тэнд отолт хийж болох уу? Юу л бол! Нурангид аравт цэргийн хүч нуугдах боломжтой агаад тэднийг бол цувааны бие бүрэлдэхүүн учрыг нь олчихно. Үгүй дээ! Тэнд дайсан этгээдээс ямар нэгэн юм хийх оролдлого оройтсон хэрэг л болно. Тэгэхээр цувааг аяны журмаар жагсааж, хөдөлгөөн эхлүүлэх л үлдлээ. Гэхдээ л, нэг зүйл Антоновыг түгшүүлсээр байв. Тэгээд ч ганц нүдэт Бекмураз давааг ашиглахгүй байж чадмааргүй юм. Тэгэхээр яана гэсэн хэрэг вэ? Яагаад дайсан довтолсонгүй вэ? Үгүй бол, тэд бүгдээрээ “ногоон” зурваст бүгсэн байв уу? Харин энд довтлоод ямар ч хохирол учруулахгүй, зөвхөн хамгаалах төдий л хүч үлдээв үү? Тэднийг ч дорхон нь устгачихна л даа! Үл мэдэх энэ дарга, цувааг чулуун хавхаар дайрч гарахгүй гэж тооцов уу? Тэгээд алдчихав уу? Үгүй бол Сергейг, нисдэг тэрэгний эскадрилийн даргатай ярихыг сонсов уу? Цувааг довтолбол өөрөө сүйрч, хүмүүсээ зайлшгүй үхэл рүү хөтөлнө гэдгээ багцаалж, ойлгов уу? Тэгээд ч мото буудлагын бригадын уулгалан довтлох харуулууд ойрхон байгаа тул цуваанд дэмжлэг үзүүлэхээр шууд хөдөлнө шүү дээ. Ингэхлээр дээрэмчдийн бүхий л тооцоо, Антоновд тусгайгийн төлөөлөгч Марковын шургуу тулган, явахыг зөвлөж байсан тойруу замд тулгуурласан байх агаад тэр л Антоновыг А-1 хавтгай руу илгээсэн шүү дээ! Хм, сонирхолтой агаад хачирхалтай л давхцал байна. Энэ тухай бодож байж, хэн нэгэнд илтгэх ёстой юм байна. Энэхүү бусдад ихээхэн дээрэнгүй хандаж харьцдаг ахмад Марков, Сергейд огтхон ч таалагддаггүй юм!

Гэхдээ энэ тухай дараа болъё. Дайсан байхгүй байгаа нь бодит байдал! Аяныг үргэлжлүүлэх хэрэгтэй, тэгээд ч товлосон хугацаанаас хоцорч байна. Антонов цувааг ердийн аяны журмаар жагсаах тушаал өгөв. Өгөгдсөн тушаал биелэгдмэгц, ахмад хөдөлгөөн эхлэхийг тушаалаа.

Тэр хөл доороо автоматаа тавьж, суудлын түшлэг налан суув.

Энэ удаагийн тоглоомд өрөөсөн нүдэт Бекмураз цэвэр ялагдсан болж таарав уу? Тэр ингэмээргүй л юм! Гэхдээ л тэр ялагдчихлаа шүү дээ. Харин, энэхүү цуст малтай давааны дэргэд гар зөрүүлж чадсангүй нь харамсалтай. Энэхүү хүн дүрст араатны алж талж, тарчлаан тамлаж, эрэмдэглэж зэрэмдэглэсэн тэр бүх хүүхдүүдийн өш хонзонг түүнээс авах байсан юм! Гэвч бүх юм дуусчихаагүй, түүнтэй бидний зам дахиад огтлолцох байлгүй, харж л байя! Дайнд бүх юм, тэр ч байтугай боломжгүй зүйл ч биелэх тохиолдол гардаг л юм!

Сергей хаалганд бэхэлсэн, түүний хэзээ ч, тэр байтугай тулаанд ч өмсөж байгаагүй сум үл нэвтрэх хантаазыг эмхлэн засах агаад хувь тавилангийн зурсан зурагнаас ямар ч тохиолдолд мултрах аргагүй тул илүү юм тээж явах нь ямар ч утга учиргүй зүйл гэж тэр боддог ажгуу.

Цэрэг дайчдын түгшүүр аажмаар намжиж байв. Гай гамшиг ёрлох зүйл үгүй болж, аймшиг хойно хоцрох шиг л санагдах ажээ. Цуваа эзэнгүй орхигдсон аулаас холгүйхэн өнгөрч явтал, эвдэрч нурсан байшингийн нурангины хаяанаас гэнэт пулемётаар галлав. Богино ээлжээр хэдхэн галлаад шууд шатахуун тээврийн машинуудын дугуйг зад буудаж, тэднийг жагсаалаас гаргав. Цувааны тэргүүнд явсан дэслэгч Соколовын БМП цамхгаа эргүүлэн нуринги руу их буугаараа хариу галлахад тоос шороон үүл өндөрт дэгдэн, бөөн бөөн шавар шороо ийш тийш үсчин тэнд орогносон дайсан этгээд сүйрлээ. Дайсны буун дуун тасарч, цуваа ч зогслоо. Антонов бие бүрэлдэхүүнийг машины бүхээгнээс түргэн бууж, “КамАЗ”- ын том дугуйн цаана нуугдан тойруулан хориглох байрлал эзлэхийг тушаав. Энэ тушаалыг, ойр хавьцаа замын хажуугийн гуу, хонхорхой болон өөр ямар нэгэн байгалийн нуугдчих газар харагдахгүй байсан нь нөлөөлж өгчээ. Харин дугуйн хий гарсан ч төмөр обуд ядаж л өмнөөс галлах галаас ямартай ч хамгаалалт болох билээ. Энэ тушаал гагцхүү “юүлүүр”-үүдийн жолооч нарт хамаарахгүй агаад тэд өөрсдийн дэлбэрэх аюултай машинаасаа аль болох түргэн холдож, бусад дайчидтайгаа нийлэх ёстой байв. Ахмадын тушаалыг хоромхон зуур биелүүлж, буудуулсан цувааны цэргүүд дайсны довтолгоог няцаахад бэлдэн хүлээнэ. Цувааг хорин автомат буу, хоёр пулемёт, нэг мэргэн буучийн “СВД” винтовны овоо хараа онилсон байлаа. Нам гүм боллоо. Бүгд хэрэг явдал үргэлжлэн өрнөхийг хүлээх боловч дайсны пулемёт дуугарахгүй л байв. Сайтар өнгөлөн далдалсан “ногоон” зурвасаас явж буй цуваа руу мэргэн буудагч гал нээж, ганц нэгээрээ гранатомётоор буудаж болохыг Антонов туршлагаараа мэдэж байв, гэвч харин бараг ил цагаан газар дугуй руу пулемётоор яах гэж галладаг байна? Яагаад? Цувааг, дээрэмчид өөрсдийн зэвсэг нэгт ахан дүүсээ туслахаар иртэл байранд нь тогтоон барихын тулд уу? Гэвч тэрбээр, цэргийн цувааны захирагч хүлээгээд байж байхгүй, тусламж дуудна гэдгийг мэдэх л ёстой баймаар. Тэгээд ч Сергей хэдийнээ өөрийн түр зуурын удирдлагатай холбоо барьсан амой. Удахгүй энд нисдэг тэрэгний галын дэмжлэг ирж, десант бууж, аул орчмын газар оронг үнс нурманд нь хутгах болно.

Нөхцөл байдал, толгойн сэргийлэхийн явган цэргийн байлдааны машин бүхий тасаг явган цэрэг нуранги руу довтлоход л ойлгомжтой боллоо. Тэднийг дэслэгч Соколов өөрөө удирдан дайрчээ.

- Хөхнөөсөө гараагүй, нусгай минь, хаачихнав? гэж Антонов, дэслэгчийн дур мэдэн хийсэн үйлдэлд тачаадан уурлаж, холбоогоор хараал тавин хашхираад, чулуу руу шахан байрлаж, тушаалгүйгээр юу ч хийхгүй байхыг тушаав.

Цэргүүдийн өөдөөс, гэнэт амилах мэт байшингийн нуранги дундаас пулемёт тачигнав. Түүнд, автоматын ээлжийн гал нэгдэж, нягтарсан галаар явган цэргүүдийг газарт наалдан хэвтэхээс аргагүй болгоод, шууд цуваа руу галаа шилжүүллээ. Дараа нь ахмад Антоновын айж байсанчлан, “чех”-үүд гранатмётоор харваж эхнийхээ сумаар л явган цэргүүдийн орхисон БМП-г хажуу талаас нь онож дэлбэлэв. Хоёр дахь гранат цувааны цоожинд явсан МТО-АТ машиныг шатаалаа. Бекмуразыг зэвсгээ хураасан гэж тооцсон нь Сергейн алдаа болох нь илэрхий боллоо. Отолтыг ямар чадамгай зохиов оо! Цувааг устгах зорилгоор хоромхон зуурын тулаанд бэлдсэн агаад газар орны сонголт нь цаг хугацаанд хязгаарлагдсан нь илт байна. Зүүн жигүүрийг хамгаалж буй цэргүүд одоохондоо аюул учраагүй ч тэнд дээрэмчид үзэгдэж эхлэж буйг илтгэв.

Тэд, өдгөө хүртэл талын тэгш гадарга дээр харагдахгүй байсан жалганаас гарч иржээ. Өнгөлөн далдлалт байж уу? Тийм л байж таарлаа!

Гарч ирээд бөхийн гүйлдэх агаад энэ үедээ нэлээд эрчимтэй галлаж, дэлгээ эгнээгээр тархан, цохилтонд өртсөн цувааны чанх өөдөөс нь тавиад метр ойртон ирэв. Антонов дайсныг нэгийн галаар галлан угтахыг тушаав. Гарцаа байхгүй, сумаа гамнах хэрэгтэй.

Хараал идсэн гранатомётын гурав дахь буудлаганд шатахуун тээвэрлэгчийн нэг нь өртөж, төмөр торх нь гал улаан-хар бөмбөлөг мэт дүрэлзэн дэлбэрэв. Сергейн чихнээ захирагдагсадын нь шархдан орилох чимээ дуулдана. Цуваа, техникийн болоод амьд хүчний эхний хохирлоо амсав.

Цэргүүдийн хориглон хамгаалж, хараалан буудсан гал бас үр дүнгээ өгөв. Жалганы зүгээс довтолсон дайсны бүлгийн хүн хүчнээс нэлээд хүн алагдаж, шархдагсад газарт наалдан хэвтэцгээнэ. Хэрэв зээ дайсны гранатомёт байхгүйсэн бол тусламж иртэл байрлалаа хамгаалан, цаг авч тулааныг сунжруулах боломжтой байхсан. Шатаж буй машины утаа болон өөдөө дэгдэх тоос шорооны цаанаас түүний байрлалыг яг таг олж тогтоох боломж байхгүй байв. Гранатомётчин буудах байрлалаа сонгон ийш тийш маневрлах ажээ. Энэ бүхнийг батлах мэт нурангийн зүүн гар талаас харвасан сум ачааны “ЗИЛ” машины бүрхүүлийг онолоо.

Шатаж буй хуягт тээвэрлэгчээс холгүйхэн байсан Антонов руу цувааны мэргэн бууч байлдагч Виктор Колганов гүйн ирэв. Ахмад түүн рүү ийн хашхирлаа:

- Чи чинь яагаад суман доор займчиж явна вэ? Амьд явж залхаа юу? Яагаад одоо болтол грантамётчин амьд байнав?

- Тиймээс л би энд шилжин байрлаж байна, тэнд утаа тоосноос болж юу ч харагдахгүй байна. Танай эндээс харагдах орчин арай л дээр юм, тэгээд тэр хамгийн сүүлд энэ эсрэг талын хаа нэгтэйгээс буудсан. Гэхдээ, нөхөр ахмад аа, хаана угтахаа мэдэж байна шүү, өлөгчин чинь, тийм ээ? Эдний дарга нь хараажаар ухаантай л эр байна шүү!

- Тийм ээ, ухаантай толгой байна, хэлэх үг алга, хэмээн Сергей бодлогошронгуй өгүүлээд, за чи сайн хараарай, буудагчийг харж магадгүй. Тэнд цуваа яаж байна?

- Гайгүй дээ. Шархдагсад байгаа ч, хэн нэг нь гартаа, нөгөө нь мөрөндөө гэхчилэн хөнгөхөн шархадсан байна билээ. Блинов битүү бэртсэн. Цоожныхон юу болсоныг мэдээгүй.

- Казбекыг харсан уу?

- Түүний тушаал өгөх дууг сонссон! Тэд шатаж байгаа шатахуун тээвэрлэгчийн цаана байгаа. Гэхдээ ахлагчийг, сумаа гамнахыг болон өөр бусад тушаал өгөхийг сонссон.

Ахлагч Казбек Дудашёв хоёр хуваагдсан цувааны ар талын хамгаалалтыг хэрхэн яаж зохион байгуулахаа лавтайяа мэдэж байгаа. Түүний төлөө Антонов санаа зовохгүй байлаа. Афган болон чечений дайны баялаг туршлага нь түүнд ар тал болоод цоожлогч жигүүрийг найдвартай халхлахад туслах болно.

- Энэ ч сайн хэрэг шүү, гэж цувааны дарга дүгнээд, тэгэхээр одоохондоо тэсэх л болж дээ. Тогтоон барьцгаана даа. Довтолгоог нь няцааж хэвтүүллээ, тэгэхээр энд тэд хүч багатай байгаа юм байна. Гол нь тэднийг газарт хэвтсэн хэвээр нь тогтоон барих. Цуваанд тэд дэндүү ойрхон байгаа тул дайрах оролдлого хийлгэхгүйн тулд босгохгүй байх нь чухал.

- Гал руу чигээрээ юу? Үгүй дээ, нөхөр ахмад, хэрэв “чех”-үүд хэвтсэн л бол цаашаагаа л ухарна. Эднийг мэдэж байна

- Одоохондоо гранатомёт дуугүй байхлаар дайрахгүй л дээ, харин хоёр дахь “юүлүүр” рүү дахин харвахад л эхэлнэ дээ. Үүнийг л хүлээж байгаа юм. Игорек минь, гранатомётчинг хайж ол! Зэвсэг хэрэглэлтэй машин болоод шатахуун тээвэрлэгчийг шатаахад л бид дуусаа. Одоохондоо даавуун бүрхүүл онож л байх шиг, харин ачсан ачааг оновол юу болох билээ? Дэлбэрэлт, биднийг талын нэг тараагаад хаячихна шүү дээ! Ойлгов уу?

- Тийм, би бүгдийг ойлголоо, гэвч тэр муу ухныг хаанаас эрэх вэ? Бас тэгээд манай явган цэргүүд нурангины орчим хаа нэгтээ хэвтчихсэн. Юугаа хийгээд хэвтдэг байна вэ? Довтлох буюу ядаж л галаар дэмжээд өгдөг бол ч.

- Би тэднийг тэгээд байж бай гэж тушаал өгсөн юм. Хэвтэж л байг. Ухарч эхэлмэгц л шууд “чех”-үүдийн сүүлэн дээр мордож нааш нь шахах болно. Одоохондоо тэдэнд юу ч занал хийгээгүй тул хэвтэж л байг. Зогс, Витя! хэмээн гэнэт ахмад дуу алдав. - Захаасаа хоёр дахь цонхны онгорхойгоор хүний дүрс сүүтгэнэх шиг боллоо, харсангүй юу?

- Ажигласангүй, одоохон овоо хараандаа аваадхая, тэнд юун аргаль цухалзаад байгааг харцгаая.

Колганов “СВД”- ийн дуран хараагаар зүүн жигүүрийн нурангийг анхааралтайгаар дурандлаа. Дайсан жалга гуунд хоргодон бүх эгнээгээр автоматаар галлаж байсан тул буудагчийг онилох хүндрэлтэй байлаа. Харин гранатомётчины хувьд ажиллах орон зай зайлшгүй хэрэгтэй. Тэр хаа нэгтэйгээс ёс юм шиг гарах л ёстой доо! Тэгтэл ч тэр мэргэн буучийн овоо хараанд ороод ирэв. Даргынх нь заасан цонхны зайгаар дахиад хүний дүрс сүүтгэнэв. Хоромхон зуур. Ашигтай байрлалыг зөвхөн гранатомётчин л эрэх билээ. Үнэхээр цонхны зайгаар сүүтгэнэгч дайсны гранатомётчин байв. Шаргал гэзгээ ар нуруу руугаа унжуулан, духаа ногоон туузаар ороосон европ төрхийн залуухан эр ээлжит буудлагаа үйлдэх байр эрэлхийлэн явах ажээ. Түүнд юуны өмнө БМП-ны цаадах эхний машиныг буудах нь нэн шаардлагатай байсан агаад түүнийг буудсанаар цувааг сэрээдэх мэт ягштал нь хавчин хөдөлгөхгүй болгох бөлгөө. Тэгээд дараа нь бүгд ухран зайлах болно. Цуваанд тусламж ирэхээс өмнө амжихын тулд яарах хэрэгтэй байлаа. Реза тийн тушаасан болой!

Антоновын гранатомётчинг олж харсан цонхийг алгасан, тэр хамгийн захын цонх руу очсон ч буудлага үйлдэхэд тохиромжгүй, тоосго чулуунд дарагдсан байв. Тиймээс хөлсний алуурчин шар залуу буцахаар шийдэв. Түүнийг, дээрэмчдийн ахлагч яаруулан цаг руугаа заана. Тэгээд гранатомётчин сүүлээсээ хоёр дахь цонхны зайгаар буудахаар шийдэв. Цонхыг Колганов овоо хараандаа аваад байлаа. Шар залуу гавшгай хөдөлж, тавцан дээр гарч яндан төмрөө өргөсөн ч, мэргэн бууч юутай ч түүнээс өрлөө. Гохоо дараад, Колганов овоо харааны дурангаараа сум шар залуугийн духаа ороосон ногоон туузыг яг онож, дайсан ар нуруугаараа саван унахыг харлаа. Нөгөөдөх нь ч дадлаараа гохоо дарж амжсан ч, тэртээ дээш тэнгэрт хөвөх үүлс рүү гранатаа мулталлаа.

- Оносон шүү, өлөгчинг, оносон! Би түүнийг унагачихлаа, нөхөр ахмад аа!

- Эр хүн, Витя! Хэлэх үг алга! За дайчид аа! хэмээн Антонов цувааны бүрэлдэхүүнд хандан хашхирав. - Бүгд нэгэн зэрэг, “чех”- үүд рүү бууд! Галлаад!

Цувааны бүрэлдэхүүн нягтруулан онилсон галаар зүг бүр рүү тачигнуулан галлаа.

Энэхүү нэгэн зэрэг галлахаас болсон уу, аль эсвэл гранатомётчины үхэл үү, үгүй бол ухрах цаг нь болсон уу дээрэмчдийн сульдан доройтсон бүлэг нэгэн зэрэг хоёр чиглэлд ухарлаа.

Гэвч тэд нэгэнт цаг алдсан байв. “Чех”-үүд хоёр бүлэгт хуваагдан ил задгай газраар ухран зайлахаар хөдлөх тэр мөчид тэнгэрт хөдөлгүүрийн дуу нүргэлэн галаар дэмжих “Ми-24” нисдэг тэрэгнүүд нисэн ирлээ. Операторууд байгаа сайн харж байсан тул эхний ээлжийн оролтоор ухарч буй дээрэмчдийг жолоодлогогүй тийрэлтэт сумны бөөний галаар цохилт өгч, үнсэн товрог болгов. Нэгэн цагт гавьяа байгуулан олноо хүндлэгдсэн хурандаа асан Реза

Вараев энд өөрийн гутамшигт үхлээ олж бул чулуунуудын нэгний ард гэдсээ цувуулан хэвтэж байлаа. Тэр өвдөлт үл мэдрэх агаад юу ч үл мэдэрсээр зөвхөн түүний догшин ширүүн нүүрнээ шил мэт гялалзах нүд нь аажимхан бөхөв.

Хоёр, гурав дахь оролтоор “эргэлдүүрүүд” пулемётоор галлан ажил хэргээ дуусгаад, байлдааны ажиллагаа явагдсан газар орон дээгүүр хяналтын нислэг хийж, тойрон нисээд тэд гэнэт ирсэн шигээ мөн гэнэт өөрсдийнхөө хувьд хэт нам өндөрт бааз руугаа буцлаа. Цувааны явж буй зүгээс тэднийг угтан өндөр хурдтайгаар хэдэн БМП- 2 хуягт машин гарч ирлээ. Мотобуудлагын салаа цуваанд туслахаар яаран ирж буй нь энэ ажээ.

Мотобуудлагын салаан дарга ахлах дэслэгчтэй уулзаад, Антонов цагийн байдлыг тайлбарлаад, өөртөө захирагдагсадыг жагсахыг тушаав. Шархадсан гурвыг үл тооцвол бусад нь бүрэн бүтэн байв. Тэр үед шатсан БМП-ны цэргүүд буцаж ирэв. Тэдний хувьд базаахгүй нь буудагч, холбоочин хоёр нь алагдсан байв. Буудагч байлдааны машины десантын хаалгаар гарах үедээ шууд гранатанд оногдсоны улмаас цогцос нь тасар татагдан машины хуяганд наалдаж орхисон байлаа.

Антоновын цувааны техникүүдээс шатахуун тээвэрлэгч, “ЗИЛ” болон техникийн цоожинд явсан засварын машин шатсан байв. Энэ нь ийм хэмжээний зэвсэгт тулгаралтын хувьд бага зэргийн хохирол гэж хэлж болох бөлгөө.

Ахмад Антонов, гэмшиж буруугаа ойлгосон шинжтэй зогсох дэслэгч Соколовыг дуудаж хүмүүсээс холдуулав.

- Өөдгүй амьтан минь чи, юу хийчхэв ээ? Хэн чамайг дайр гэж тушаал өгсөн юм вэ?

Залуу офицер үг дуугүй зогсоно. Антонов үргэлжлүүлэн:

- Оюутан минь, хэн чамд биеэ дааж ажиллах эрх өгсөн юм вэ гэж чамаас асууж байна? Цагийн байдал шаардав уу? Үгүй бол дээд тушаалын дарга чинь жагсаалаас гарсан уу? Хараал идсэн тэнэг чинь, өөрөө давхиад л! Үхэхийг хүссэн юм биз дээ! Яагаад цэргүүдийг суман дор оруулж байгаа юм вэ? Хэн чамд тэдний амийг эрсдэлд оруулах эрх өгсөн юм вэ? Дэслэгч ээ, хариулаач! гэж ахмад дуугаа өндөрсгөв.

- Тийм ээ би, жигүүрээс цохилт өгөх нь дээр бодоод..., тойрох оролдлого хийхийг бодсон...

- Чи бас бодож чаддаг байх нь ээ? Би үүнд чинь яагаад ч юм эргэлзэж байна. Би чамд итгэсэн нь Соколов минь, алдаа болж! Дэслэгч ээ, чиний өөрийнхөө гөлөг шиг тэнэг үйлдлээр араасаа дагуулсан хэдээс чинь хэн нэг нь алагдаагүйд бурхандаа залбир. БМП-ны амь үрэгсдийг тооцохгүйгээр шүү!

Соколов шатсан хуягт машины зүг толгойгоо эргүүлэн хуягт наалдсан буудагчийн цогцосны үлдэгдлийг хараад царай нь цонхийн цайв.

Антонов залуу офицерын цочролыг анзаарч:

- Эргээд! Над руу хар! “Баатар” минь, хэрэв чи дахиад саяных шиг үйлдэл хийж байж буудуулчихгүй л бол, БМП дээрх шиг зүйлийг дахиад харах л болно! Чи өөрийнхөө цэргүүдтэй эндээ үлд, би цаашаагаа бригадын явган цэргүүдтэй замаа хөөе! Дэслэгч ээ, дахиад уулзах байлгүй дээ! Ерөнхийдөө хамгаалж, дэмжлэг үзүүлсний чинь төлөө хувиасаа болон чиний нэрийн өмнөөс чиний хүүхдүүдэд баярласнаа илэрхийлье! Заавал дамжуулаарай, ойлгов уу?

- Ойлголоо!

Цоорч хагарсан дугуйнуудыг солиод тулааны талбарт шатсан техникүүдийг үлдээж, цуваа мотобуудлагын салааны нэг БМП-ны хамгаалалтад хөдөлгөөнөө үргэлжлүүлэв. Үлдсэн хоёр машины явган цэргүүд болоод салааны бие бүрэлдэхүүн дээрэмчдийн үлдэгдэл цогцсыг цуглуулж, аулын нурингийг газрын хөрстөй тэгшлэхээр үлдэв. Очих газраа хүрэх үлдсэн замыг туулж очоод, амарсны дараа ахмад Антоновын цуваа гэр лүүгээ хөдөлцгөөв.

Босогчдын Бүгд найрамдах улсын хил хязгаараас гарч, өөрийн ангитай холбоо барих бүсэд ормогц, ахмад батальоноо холбоогоор дуудав.

Ангийн жижүүр хариуллаа. Сергей цуваа хаана яваа, түүн рүү довтолсон болон энэхүү тулалдаантай холбогдуулан авсан арга хэмжээнийхээ талаар илтгэлээ. Мөн амьд хүч болоод техникийн хохирлын талаар ч илтгэв.

Жижүүр мэдээллийг хүлээн аваад, үүргийнхээ дагуу ангийн захирагч гучин гурван настай дэд хурандаа Дмитрий Михайлович Булановт илтгэв. Чечень рүү тусгай үүрэг гүйцэтгэхээр явсан материал техник хангамжийн тусгай батальоны ангиудаас гарсан бүлгүүд цаг үргэлж ийнхүү илтгэдэг журамтай бөлгөө. Тэгээд ч энэ бүхэн чечений хоёрдугаар дайны сүүлийн гурван жилийн өдөр тутмын үйл явдал билээ. Өдөр тутмын үйл явдлаас энэ цувааны бүрэлдэхүүнээс хүн хүчний хохирол гараагүйгээрээ ялгаатай байв. Цэргүүд, ахлагч, офицер гээд бүгд бүрэн ирж байна. Алс холын Афганистан болон кавказын нэгдүгээр дайны гал дөлийг туулсан санчиг нь бууралтсан ахмадууд ч, арван наймхан настай залуус ч бүгд иржээ. Тэдний өмнө дайны гал дүрэлзэж буй болохоор үхлийн өмнө хэн хүн ялгаагүй билээ.

Энэ удаад авто тээврийн хоёр дугаар ротын дарга Антоновт аз тохиожээ. Амь үрэгдэгсэд байхгүй. Машин техник юу билээ? Тэрнийг чөтгөр аваг! Төмөр л шүү дээ! Харин хүмүүс амьд үлдсэн гэдэг энэ л үг сайн хэрэг шүү! Шархдагсад одоохондоо жагсаалдаа байж л байг. Цувааг угтаж эмнэлгийн машин гарсан бөгөөд ангийн ойролцоо тэднийг авч цэргийн эмнэлэгт хүргэж нарийн мэргэжлийн эмнэлгийн тусламж үзүүлэх болно, одоохондоо шархтануудаа энгийн боолтоор хам хум боосон ч хүүхдүүд дажгүй л тэсч байна. Аз тохиолоо! Гэхдээ Колган хөлсний гранатомётчинг унагаагүй бол бүх юм муугаар эргэж болох л байсан. Тэгэхээр энэхүү аз тохиосон үйл хэрэгт байлдагч Виктор Колгановын гавьяа их жин дарах бөлгөө. Сергей өөрийн аяны дашмаган дахь цэвэр спиртээс хэд балгаад, машины бүхээгийн хаалганд бэхэлсэн сум үл нэвтрэх хантаазан дээр тохойлдон суув. Бие нь тавирч, зүүрмэглэлээ.

Дээрх үйлдлийг бараг бүх машины ахлаач нар хийсэн бөлгөө. Зөвхөн, автоматаа жолооны хүрдээр сольсон жолооч нар л өөрсдийн ажлыг үргэлжлүүлэх ажээ. Хүчилсний улмаас улайсан нүдтэй тэд “КамАЗ-аа анги руугаа зална. Машины бүхээгт автоматаа тэврэн, сонор соргог сортолзож, явж ер өгөхгүй байгаа цаг хороох гэдгийг мартан, ууранд орж, цадталаа хооллон хүсэл болсон орондоо орж тайван унтах болно. Чеченьд хаана ч, хэдийд ч тохиож болох цус асгаруулсан тулаанд байнга бэлэн байж, сонор соргог явдаг билээ. Харин буцаж ирж буй хэн нэгэнд нь аз тохиож болох юм. Энэ нь тэр хүү гэрээсээ захиа хүлээн авах бөлгөө. Цэргүүдийн хувьд хамгийн ариун нандин агаад үнэтэй зүйл бол төрөлх нутаг орон болоод төрөл төрөгсдөөсөө сураг чимээ авах билээ. Ямар ч цэрэг, хоёр жил алба хаасан ч бай, хоёр хоног алба хаасан бай, адилхан бөлгөө. Цуваа гэртээ буцаж ирлээ, тэднийг ч тэсэж ядан хүлээж буй билээ. Шархдаж цусаа урсган, сульдаж ядарсан ч, өгөгдсөн үүргээ биелүүлээд ирж байна!


Top
   
PostPosted: Sep.17.17 9:37 pm 
Offline
Давамгайлагч Гишvvн
Давамгайлагч Гишvvн

Joined: Feb.27.13 5:20 pm
Posts: 874
Баярлалаа.

_________________
Х Ү С


Top
   
PostPosted: Sep.18.17 11:48 am 
Offline
Гялалзах Одны Гялбаа Гишvvн
Гялалзах Одны Гялбаа Гишvvн
User avatar

Joined: Aug.02.10 8:07 pm
Posts: 275
ДОЛДУГААР БҮЛЭГ

Генерал Василькогийн буюу боссын тушаалыг биелүүлж, хурандаа Яковлев, ахмад Марков нар тогтоосон цагт нийслэл рүү иргэний агаарын тээврийн нэгэн нислэгээр нислээ.

Ахмадын хувьд түүний хамгийн “ойр дотнын хүмүүн" болох хүүхдийг нь тээж агсан Наталья амь үрэгдсэний улмаас оршуулгын дараа тэрбээр шууд өөр, дурын хаа нэг газар шилжүүлнэ үү хэмээн өргөдөл гаргав. Шууд удирдах дарга болох хошууч генерал Василько түүнийг хурандаа Яковлевын орлогчоор түр томилсон ажээ. Тэгээд одоо тэд, Москвад өөрсдийн шууд удирдах даргатайгаа уулзахаар товлосон уулзалтад нисэн ирсэн агаад Марковын албан тушаалын асуудлыг албан ёсоор эцэслэн шийдэх бөгөөд мөн тэдний албаны ажилд ямар ч холбогдолгүй өөр нэгэн хэргийг хэлэлцэх юм. Энэ нь эсрэгээр эдгээр хүмүүсийн мэргэшсэн үйл ажиллагаанаас тэс ондоо ажил хэргийн төлөвлөгөө байлаа. Юу гэвэл тусгай албаны офицерын хуурамч нэрэн дор нуугдсан сайтар зохион байгуулагдсан гэмт хэргийн бүлгийн гүйцэтгэх удирдлага эсэргүүцлийн хөдөлгөөн гэж нэрлэгдсэн дээрэмчдэд зэвсэг нийлүүлж буй билээ. Тэгснээр Чечень дэх дайны галыг улам өдөөж, өөрийнхөө эх орноос урван тэрсэлсэн энэхүү цуст бохир ажил хэргийнхээ шанд хашиж буй зэрэг дэвийн нарийн хуваарилалтаар энэхүү бохир ажил хэргийнхээ шанд багагүй ноогдол ашиг хүртдэг билээ.

Генерал Василько эхний уулзалтаа хурандаа Яковлевтай хийхээр товлосон ажээ. Уулзалт бямба гарагийн нарлаг өдрийн өглөө эрт, хотын захад орших генералын зуслангийн байранд боллоо.

Константин Георгиевич Василько хурандааг хүйтнээр угтав. Мэдээлэгчдийн илгээсэн илтгэлээс болж генералд, Яковлевийн зан байдал сүүлийн үед таалагдахгүй байгаа бөлгөө. Түүнийг яагаад ч юм бодлогоширсон, санаачилгагүй, хайхрамжгүй болсон хэмээн мэдээлэх болсон. Чеченьд дээрэмчдэд зэвсэг нийлэх томоохон хэмжээний ажиллагаа болох гэж байхад ажиллагааг шууд удирдах хурандаагийн ийм байдал Васильког түгшүүлжээ. Энэхүү томоохон тоглоомын бооцоо нь дэндүү өндөр болой. Юу гэвэл түүний үнэ цэнэ нь Василькогийн өөрийнх нь ч, Яковлевийн өөрийнх нь ч амь амьдралын үнэ цэнээс ч өндөр байгаад орших бөлгөө. Москвад хурандааг дуудсан гол шалтгаан нь ч энэхүү нөхцөл байдлаас шалтгаалсан болой. Яковлевтай нүүр тулан уулзаж, түүнийг ажиллагаанд ашиглахад хэрэг болох эсэхийг магадлах гэсэн ажээ. Сэтгэл зүйн зарим нэгэн нөлөөлөл үзүүлэхээс, юу гэвэл дээрээс баталсан ээлжит урвалтын төлөвлөгөөнд ямар нэгэн өөрчлөлт хийх нь оройтсон байв! Чеченьд генерал өөрөө бус хэн нэгэн гялалзах гэж үү? Тэгээд ч Марковт ажил хэрэг даатгаж болохгүй! Хүний хувьд хомхой сэтгэлтэй ч, маргаангүй үнэнч хүн, шударга болоод ичиж зовох сэтгэл гэсэн тиймэрхүү дэмий юмны дарамтанд орохгүй л дээ. Гэвч хэдийгээр хошууч цол хүртсэн ч эрх мэдэл нь хүрэхгүй, гол нь нэр хүнд байхгүй. Хүндэт Роман Яковлевич гуай бүх ажил хэргийг өөрөө ч мэдэхгүй, тайван гэгч нь баллачихаж мэднэ. Аюулаас хамгаалахын ажилтны хувьд Марков орлож болшгүй ажилтан ч, үйл ажиллагааны удирдагчийн хувьд бол ч... Үгүй дээ! Хурандаа Яковлев бол ондоо хэрэг. Тэр бол бүгдийг хэрхэн хийх ёстой, тэр дагуу хийж чадах бөгөөд хэрэв хүсэх юм бол шумуул ч хошуугаа шургуулж чадахгүй... болой! Харин тэгэхээр хурандааг өөрөө хүстэл нь шахах хэрэгтэй агаад түүнд нөлөөлөх хөшүүрэг генералд байгаа ажгуу. Тухайн ажиллагаанд одоо л ашиглачихвал дараа нь түүнийг хурдхан шиг л зайлуулах хэрэгтэй болох нь л дээ. Цаашид Яковлевыг ашиглах нь хүсмээргүй зүйл болох болой. Хэрэв тэр одоо хөндийрч эхлэх юм бол дараа нь түүнээс юу ч гарах юм билээ гэдгийг хэн мэдэх юм вэ? Гэхдээ энэ бүхнийг дараа нь, одоо хамгийн гол нь ажил хэргээ бүтээх! Тэгэхдээ хурандаагийн гараар хийлгэх.

Генералын албаны машин Яковлевыг москвагийн байрнаас нь зусланд яг 8:00-д хүргэж ирлээ. Василько хэдийгээр энэ бүхнийг зөвшөөрөхгүй байж чадах ч, зүгээр нэг ч офицерыг гэр бүлтэйгээ хонохыг зөвшөөрсөн биш билээ. Тушаал биелүүлээгүй тохиолдолд хурандаад алдах юм байгаа гэдгийг ойлгуулах нь илүүдэхгүй гэж Константин Георгиевич шийдсэнээс болсон амой.

Төв хаалганы дэргэд машин зогсов. Захирагдагчаа огт дадаагүй хүйтэн хөндий угтах генералын өрөөнд Яковлев төдхөн орж ирэв. Хүрэлцэн ирсэн тухай түүний илтгэлийг сонсоод, Василько толгойгоо дохих төдий болоод, генералын баруунтаа байх ажлын ширээнийхээ дэргэд суухыг нь цэвэрхэн гараараа дохилоо.

Константин Георгиевич захирагдагчтайгаа уулзах уулзалтад хичээнгүйлэн бэлдсэн агаад өөрөө өөртөө туурвин бэлдсэн дүрдээ гоц гойд тоглов. Василькогийн өмнө хэд хэдэн албан хэргийн хуучин хавтас, түүний олон төрлийн зөвлөгөөн удирдах явцад огтхон ч салдаггүй хурц үзүүрлэсэн харандаа болон цэвэрхэн хуудас цааснууд хэвтэх ажээ.

Генералын могойных мэт энэрэхийг үл мэдэх айхтар харцанд хурандаа шууд эвгүйцэх сэтгэл төрлөө!

Аварга том өрөөний нам гүмд энэхүү мэдрэмж улам лавшрав. Генерал үг дуугарсангүй, түүний энэ байдалд захирагдан эргэн тойрны бүх юм чив чимээгүй байх шиг санагдах ажээ. Тэр бүү хэл цонхны цаана харагдах өглөөний цэцэрлэгт хүрээлэн хүртэл.

Үг дуугүй байдлыг эвдэж, Василько асуусан нь:

- Юрий Александрович, гэрийнхэн чинь ямархуу байна вэ?

Тиймэрхүү асуулт асууна гэж бодоогүй Яковлев яльгүйхэн түгдэрч:

- За даа, бүгд хэвэндээ байна даа.

- Энэ ч маш сайн хэрэг шүү, худлаа гэж үү? Он жилийн уртад хадгалан үлдсэн хайр дурлал, эв найртай элбэг хангалуун гэр бүлээ гэдэг. Тэгээд ч аз жаргалтай байхын тулд тийм олон юм хэрэгтэй юм уу гэж санагдаж байна уу? Тийм ч олон юм хэрэггүй байх шиг байна. Гэхдээ энэ бүхнийг бүрдүүлэгч зөвхөн ганц юм л алга болох төдийд л, бүх юм дуусаа! Бүх юм цаасан байшин адил нуран унах болно. Энэ бүхнийг би яагаад ярина вэ? Энэ дэлхийд бүх юм тогтворгүй гэдгийг Юра чамд сануулах гэсэн юм. Өнөөдөр чи хэн байсан тэр хэвээр ч, маргааш чи хэн ч биш болж болно. Жишээ нь? Бурханы аврал!

Генерал орчин үеийн алтан хүрээ бүхий нүдний үнэт шилээ зүүгээд, хавтасны нэгийг онгойлгож хуудас эргүүлж байснаа ямар нэгэн хуудсан дээр зогсож, уншиж эхлэв.

40 дүгээр армийн командлагч хошууч генерал... танаа.

Илтгэх хуудас.

- Уучлаарай, энд дэндүү олон зүйл бичигдсэн болохоор би сонгож унших болно, тэгээд ч бидний уулзалтын цаг хязгаартай байгаа. Тэгэхээр, илтгэх хуудас: Өдгөө илтгэж буй 1983 оны сар өдөр Салахын хавцлын дүүрэгт можахедийн томоохон бүлэглэлийг устгахаар N-ийн десантын дайрагч бригадын цэргийн ажиллагааны үед тус бригадын хоёрдугаар батальон дайсны ар талд тойрох маневр гүйцэтгэх явцад,... хавтгайд гэнэт дайсан давуу хүчээр дайрсан болой. Батальоны захирагч хошууч Северцев өөрийн цэргүүддээ тойргийн хамгаалалт зохион байгуулж, байлдах тушаал өгчээ. Нэн даруй душмануудтай тулалдаж буй байрлалаас холгүйхэн тэгш талд байрлаж байсан, армийн бэлтгэл хүчний хошууч Яковлевын захирч байсан тусгай, хүч нэмэгдүүлсэн мотобуудлагын батальоноос дэмжлэг хүссэн авай. Гэвч хошууч Яковлев, тэр дор нь батальоноо дайсны ар тал руу хөдөлгөж, ерөнхий цагийн байдлыг нэн даруй өөрчлөхийг оролдохын оронд, тэгсэн бол хоёрдугаар батальон зөвхөн хамгаалаад зогсохгүй, идэвхтэй дайран довтлох ажиллагаанд шилжих байсан ч, цэргийн гэмт хэрэгт тооцогдох тушаал өгсөн болой. Тухайн үед ямар ч шаардлагагүй байсан өөрийгөө хамгаалах хувийн хамгаалалт зохион байгуулах тушаал өгчээ! Хошууч Яковлевын яаж ч цагаатгах аргагүй болоод үл ойлгогдох тушаалын улмаас хоёрдугаар батальоны бие бүрэлдэхүүн дэмжлэггүй үлдсэний улмаас бүслэлтийн цагиргийг сэтлэн гарч чадалгүй бараг бүрэн бүрэлдэхүүнээрээ устгагдсан болой. Эмгэнэлт өдрийн цаг агаарын байдлын улмаас агаарын дэмжлэг авах боломжгүй байсан нь тухайн үеийн цаг агаарын зургаар батлагдаж байна. Дүгнэлт: Дээд командлалд өөдгүй амьтныг-гээд генерал нүдний шилнийхээ дээгүүр харж. “ өөдгүй амьтан” гэсэн үгийг дахин давтан тодруулан бичсэн байна гээд-цэргийн хээрийн шүүхэд албан хэрэгтээ цалгар назгай хандсан гэмт хэрэг болоод айн мэгдсэний улмаас олон зуун цэргийн албан хаагчдыг үхэлд хүргэснийх нь төлөө хэрэгт татах тухай өргөдөл гаргаж байна. Бригадын захирагч хурандаа Мещеряков.В.П. Гарын үсэг. Он. сар. өдөр. За тэгээд цааш нь десантын дайрагч бригадын даргын хууль ёсны шаардлагыг дэмжсэн бүхий л боломжит рапорт өргөдлүүд байна. Зөвхөн зүүн дээд өнцөгт армийн командлагчийн цохолт л алга байна. Ийм л байна даа, Юрий Александрович!

- Нөхөр генерал, та юу болоод надад энэхүү бараг хорин жилийн тэртээх илтгэх хуудсыг уншдаг билээ?

Василько хурандаагийн асуултыг үл тоон, үргэлжлүүлэн:

- Энэхүү хавтсанд, Юра минь, чиний амьдралыг эрс өөрчилж чадах баримтууд байна. Хэрэв би чамайг тэр үед барьж тогтоогоогүй бол, миний хөлний өмнө хөлбөрөн хэвтэхэд бэлэн байснаа санахгүй байгаа юм биш биз? Намайг чамд туслахыг гуйж гувшин, газар хөрвөн хэвтэх байсан биш үү? Энэ бол чамайг баривчилсны дараах бидний эхний уулзалт биз дээ? Үгүй бол аль хэдийн мартчихсан уу?

- Би юу ч мартаагүй, гээд хурандаагийн харц барайхыг харваас түүнд багагүй сэтгэлийн дарамт учирсаныг генерал чадварлагаар ашигласан тэртээх он жилүүдийг дурсав бололтой.

- Тэр үед би өөрийн танил тал, холбоо харьцаагаа ашиглан оролцоогүй бол тушаал буусан хошууч Яковлев аль хэдийн 1983 онд буудуулчихсан байх байсан! Тэгсэн бол чи өмхий булшинд аль хэдийн бээчихсэн хэвтэж, юун хурандаагийн мөрдэс, Москва дахь байр сууц, аз жаргалтай гэр бүл байхсан билээ, юу ч байхгүй болчихсон байх биз ээ! Зөвхөн болхихон булшны нойтон шороо л үлдсэн байх байсан даа.

- Таныг, миний амийг аварсан гэдгийг би мартаагүй гэдгээ давтан хэлэх байна.

- Тийм үү? Харин би мартчихсан гэж бодож байлаа шүү! Тэгээд ч надад ингэж үзэх ноцтой үндэслэл байгаа шүү. Чиний зан ааш сүүлийн үед юу болчхоод байгаа юм вэ? Бүх юманд хайхрамжгүй алмай хандах болсон гэсэн үү? Чи тэгээд амьдралыг өөрөөр ойлгож ухаарахаар шийдээ юу? Гэнэт хүн чанар чинь сэрээ юу? Хариулаач! гэж генерал дуугаа огцом өндөрсгөв.

Хурандаа дуугарсангүй.

- Хөөрхий амьтан, чамд янз бүрийн бодол санаа төрж, амар амгалан байлгахгүй, зовоогоод байна уу? Тийм үү?

- Таны асуултанд хариулах хариулт надад алга, гэж Яковлев хариулав.

- Тэгвэл надад байна, хурандаа! Чиний хүн чанар чинь оройтож сэрээ юу даа гэж асуух байна? Юу гэдгийг мэдэж байсан ч уу? Юра минь, түүнийгээ тайвшруулах уу? Энэ нь амар шүү дээ! Чиний үйлдсэн цэргийн гэмт хэрэгт бол хөөн хэлэлцэх цаг хугацаа үйлчилдэггүй юм. Бүхнийг эхнээс нь эхлэн барьж авч болох уу? Хэрэв тэр үед, тийм төвөгтэй нөхцөлөөс би чамайг ял янхнаас сугалж чадсан юм, одоо эргүүлээд чамайг тийш нь хийчих надад огтхон ч асуудал биш. Ганц утасдаад л эргээд хэрэг үүсгэчихнэ. Тэгээд чи, Юрий Александрович мөрдөн байцаах тусгаарлах байранд өөрийн үймэрсэн сэтгэлээсээ ангижирна биз. Харин юунаас болж чи бас чечений салан тусгаарлагчидтай хамтран ажиллах болсноо эчнээгээр тайлбарлах болно. Энэ хэргээр буруутгахын тулд хоёр хуруугаа хөдөлгөхөд л хангалттай! За яахав, Юрий Александрович, утасдах уу? Тэгээд л миний урьдчилан сануулсан шиг чиний элбэг дэлбэг амьдрал ганцхан хоромд л балран алга болно! Юра яагаад дуугарахгүй байна вэ? Шийд дээ! Бүх юм чиний гарт байна!

Хурандаа дуугүй газар ширтэнэ. Айж эмээх сэтгэл нь дахиад л офицерийн нэр хүнд болоод хүн чанарыг нь дарангуйлан дарах амой. Одоо Яковлев өөрийгөө л үзэн ядах ажээ! Гэвч, өөрийгөө үзэн ядахаас өөр юм тэр ердөө ч хийж чадахгүй болой.

Генерал түүн рүү харж, дуугаа огцом өндөрсгөн, асуув:

- Тэгээд яахав, хурандаа, утасдах уу?

- Огтхон ч үгүй, нөхөр генерал, гэж Яковлев аяархан дуугарлаа.

- Огтхон ч үгүй! гэж түүнийг Василько элэглэн дуурайж өгүүлэв.

- Чи өөр юу гэж хариулах ч билээ дээ?

Василько босож, нууцын сейфээ онгойлгож он цагийн уртад хуучирч ноорсон хавтсыг тийш нь хайхрамжгүйхэн шидэв.

- Залуудаа мэргэжлээ сонгох үедээ толгойгоо сайн ажиллуулах л байж дээ, хурандаа! Чи бол хаа нэгтэй багахан тушаалын инженер, багш, эмч, худалдаачин болж болох байсан! Харин чи, өөрийгөө байх ёсгүй тэр газарт шургуулчихсан юм. Арми бол чиний байх газар биш. Байлдаж буй арми шүү! Хорин таван жилийн өмнө чи өөрөө сонголтоо буруу хийсэн хүн! Тийм ээ, чи бол үлгэр жишээ авам сонсогч, идэвхтэн, сахилга баттай сайн офицер байсаан. Гэхдээ энхийн цагт шүү! Дээд дарга нарынхаа бөгсийг долоох болоод үргэлж дүр үзүүлэхээс өөр хийх юм үнэндээ байхгүй л байсан шүү дээ. Албан тушаалын шат дамжилгаар тайван өгсөхөд чинь энэ бүхэн хангалттай байсан. Чи ч өгссөн! Зөв хэлбэл дэвшсэн. Салаа, рот, батальоны штабын дарга, академи онц төгсөж, батальоны захирагч болсон! Чиний хувьд бүх юм сайн байж, цэргийн том дарга болж генерал цол хүртэнэ гэж харж байсан байх. Гэвч гэнэт Афганистанд дайн дэгдсэн! Өрнөд дэх тогтоосон тооны цэрэг бүхий бүлэглэлийн дайчидтай хамт чамайг Афганд, голын цаана илгээх хэрэг гарсан билээ! Дайнд чи зөвхөн ангийн захирагчийн хувиар ч биш, тусгайлан сонгож авсан хүний хувьд ч бүрэн бэлэн бус байсан болой! Үр дүн нь ч удалгүй харагдсан. Эхний онцгой хүндрэл тохиолдоход л чи айж хулчийсан шүү дээ! Биелүүлэх ёстой үүргээ ч биелүүлээгүй! Мэдээжийн хэрэг, чиний толгой дээр үнэхээр айхтар хэрэг нөмөрсөн л дөө. Тийм зүйлийг дайны үед өршөөдөггүй юм! Чи санаж байгаа байлгүй, намайг урьдчилан мөрдөн байцаах ажиллагааг удирдан явуулж байх үед, Албаны ашиг сонирхлын үүднээс чамайг хаацайлж хамгаалахаар оролдохыг би биш, харин чи өөрөө намайг энэ бүхнийг хийхийг гуйсан биз дээ? Би ч энэ бүхнийг хийсэн. Чи зөвхөн амьд үлдээд зогсоогүй, албаа урьдын адил үргэлжлүүлсэн, гэхдээ ондоо байгууллагад ондоо мэргэжлээр л дээ. Хурандаа чи надад бүх талаар ӨРТЭЙ ХҮН! Чи ойлгов уу? ӨРТЭЙ ХҮН! Тэгээд ч энэ бүх ӨРИЙГ надад л төлнө! Харин иймээс л чамд эргэж буцах зам байхгүй!

Хурандаа, толгойгоо гудайлгаж, ийн өгүүлэв:

- Би энэ бүхнийг ойлгож байнаа, нөхөр генерал, гэхдээ та намайг ойлгооч дээ, би ядраад байна! Бие махбодийн хувьд ч, юунаас ч илүүтэй сэтгэл санааны хувьд ядраад байна.

Генерал түүн рүү харж:

- Энэ бүгдийн талаар дараах зүйлийг би чамд хэлье. Ямар ч ажилтанг эцэс төгсөлгүй ашиглана гэдэг боломжгүй зүйл. Эрт, орой нэгэн цагт түүний үйл ажиллагааг зогсоох л болно. За, чи яагаад биеэ хураачихав аа? Зогсооно гэдэг устгана гэсэн үг биш ээ! Зүгээр л хүн өөрийнхөө хүч чадлаа шавхсан гэсэн үг. Энэ нь ч жам ёсны үзэгдэл. Харин тиймээс түүнийг амралтанд гаргадаг юм. Хэрэв тусгай тэтгэлэг хүртэх гавьяа байгуулсан бол албан ёсны хэллэгээр тэтгэвэрт нь гаргадаг. Чи тэтгэвэрт гарах гавьяа байгуулсан! Чамайг ч тайван орхих болно, би. Нэг их удахгүй! Сүүлчийн ажиллагааг удирдаадах, тэгээд л чөлөөтэй болно! Өөрийнхөө дураар амьдраарай. Гэхдээ чамайг сохор зоосны төлөө ажиллаагүй гэвэл зөвшөөрөх байлгүй. Өнгөрсөн сард чи хэчнээнийг авсан вэ? Албан ёсны чинь цалинг сонирхоогүй, чамтай чамгүй би мэднэ? Тэгээд хэд вэ?

Яковлев хариуд нь:

- Гучин мянга!

- Гучин мянган рубль үү?

- Доллараар.

- Доллараар! ! ! Харин Марков та хоёр Бекмуразын цувааг алдчихаагүй байсан бол, халаасандаа нэмж бас тавин ширхэг “ногоон” шургуулах байж дээ! Өөрийн чинь нууц хөдөлмөрийн хөлс гэхэд муугүй цалин байгаа биз дээ, үнэн үү?

- Яг тийм!

Генерал үргэлжлүүлэн:

- За тэгэхээр, чиний сүүлчийн ажиллагаа амжилттай болсон тохиолдолд мэдээжийн хэрэг, чамд хоёр зуун мянган долларын орлого оруулах болно! Энэ бүхнийг чи хийж бүтээснийхээ төлөө удахгүй гарах гавьяаныхаа амралтыг муугүй зохион байгуулж, төвхнөх боломжтой болно тийм үү, хурандаа? Зөвхөн чамд гэж хэлэхэд Юра минь, янз бүрээр амьдарч болно. Би зөвхөн хангамжийн талаар яриагүй, энэ талаар бараг бүх ажилтнуудын хувьд бүх зүйл ян тан. Би ондоо зүйлийн талаар дурдаж байна! Өөрийнхөө өнгөрснийг бүрмөсөн мартаж, хэлээ хазаж явах тухай л ярьж байна. Үгүй бол янз бүрийн дурдатгал бичиж, шуугиан тарьсан ярилцлага өгөх зэргээр Албанд элдэв хир буртаг нааж өөрийг цагаатгах оролдлого хийх! Энэ бүхэн л бидэнд хор хохирол учруулах болно! Эндээс л тэтгэвэрт гарагчийн хувь тавилан шийдэгддэг. Эхнийх нь өндөр нас насалж амар жимэр амьдарч, ёслол хүндэтгэлтэйгээр оршуулдаг. Хоёр дахийн хувьд хүсмээргүй тавилан хүлээж байдаг юм! Шууд л түүний амаа ангайх бүрт байнгын ямар нэгэн асуудал үүсэж, ингэснээр маш түргэн түүнийг амиа хорлох талаар бодолхийлэхэд хүргэдэг юм. Үгүй бол золгүй тохиолдлоор амь насаа алддаг. Гэхдээ хоёр дахь тохиолдлын хувьд ганцхан үйлдэл-цаг бусын үхэлд хүргэдэг юм! Чиний хувьд энэ бүхэн тохиохгүй. Чи хэдий аймхай боловч дүүрчихсэн тэнэг хүн биш болохоор чамайг сүйрүүлж болох хэчнээн их материал байгааг мэддэг. Чи дуугүй байна гэдэг чи амьдрах болно гэсэн үг. Юрий Александрович минь, би чамайг тавьж явуулах болно. Цаашид бид хэзээ ч дахин уулзахгүй байх гэж бодож байна. Үгүй дээ, мэдээж хэрэв чи өөрөө хүсэх юм бол бурханы авралаар товлосон уулзалт хийлгүй яахав! Гэхдээ, чамд тийм санаа төрөхгүй л болов уу гэж бодож байна. Гэвч! Миний чамтай ярьсан энэ бүхэн зөвхөн ажил хэргийг зөв зүйтэй бүтээж, сүүлчийн даалгаврыг амжилттай биелүүлсний дараа чамд ямар ч аюул учрахгүй гэдгийг мэдэж ав. Чи цувааны бүрэлдэхүүний хэн нэгнийг элсүүлэхэд халхавч болох болно! Юу гэмээр байна даа, Юрий Александрович?

Хурандаа ийн асуув:

- Надад сонголт байна уу?

Асуултанд генерал туйлын шулуухан хариулт өгч:

- Ямар ч сонголт байхгүй!

- Тэгвэл асуух юу байх вэ? Маргаангүй, би өгөгдсөн үүргийг гүйцэтгэхийг хичээх болно. Түүнийг сонсоход бэлэн байна.

- Өөр зүйл, хурандаа, би чамаас сонсоно гэж бодоогүй! Харин энэ даалгаврын хувьд гэвэл үү? Тэр амархаан. Чи цэргийн нэгэн ангийн байрлалаас тодорхой цаг хугацаанд зэвсэг ачсан цувааг аялалд гаргах болно.

- Тэгээд л болоо юу? гэж үргэлжлэн өгүүлээгүйд гайхсан хурандаа асуулаа.

- Үгүй дээ, болоогүй! Гэхдээ тодорхой зааварчилгааг хаалттай холбооны сувгаар цувааг явуулахаас өмнө надаас авах болно. Тэнд чиний аюулгүй байдлыг хангах талаар өгүүлэх болно.

Яковлев ийн асуув:

- Тэгээд энэ бүхний дараа би... чөлөөтэй юу?

- Миний хэлэх чамд багадаад байна уу? Бас өөр ямар нэгэн баталгаа хэрэгтэй байна уу? хэмээн генерал дуугаа өндөрсгөв.

Дахиад л хурандааг Василькогоос айх айдас эзэмдлээ. Тиймээс аяндаа л ийн хариуллаа:

- Огтхон ч үгүй! Чечень рүү хэзээ намайг явуулах вэ?

- За сайн байна! “Чех” рүү явуулахын хувьд зөвхөн би энэ талаар тушаал өгнө. Гэхдээ чамд амралтын гурван хоног байна. Ядарсан байлгүй, гэр бүлийнхэнтэйгээ байж, амар даа. Гүйцээ, Юрий Александрович! Толгойноосоо хэрэггүй бодлоо авч хаяж, амар! Чиний хувьд бүх юм удахгүй дуусах болно. Үүргээ биелүүлээд буцаж ирээд чөлөөнд гарах өргөдлөө өгөөрэй, тэгээд л гуд бай! Миний энэ ажил ч намайг нүд аньтал үйлийг минь үзэх байлгүй. Би чамайг явуулсан шиг, намайг хэн ч явуулахгүй л дээ! Хэрэг явдал ийм л байна даа, Юра минь. Чи өөрийгөө азтай хүн гэж тооцож болно, одоо би чиний оронд байсан ч болоосой. Гэхдээ... явж, амар даа. Тийм ээ! Бидний яриа тааламжгүй сэдвээр дуусгахыг би хүсээгүй ч, ингэхээс өөр арга алга. Чамайг Чечень рүү явуулах тэр цаг мөчөөс эхлээд чиний гэр бүлийн бүх хүн байнгын хяналтанд байх болно. Тэд энэ бүхнийг мэдэхгүй, гэхдээ чи тэнэгтэх юм бол... Цааш нь ярихаа болъё! Чи бүгдийг маш сайн мэдэж байгаа шүү дээ.

- Нөхөр генерал, явахыг зөвшөөрнө үү?

Василько, хурандаад толгой дохиж, хуруугаараа зааж угтсан шиг түүнийг тэгж үдээд, ширээнийхээ шүүгээнээс гарган тавьсан бөөн бичиг цаасаа шагайсаар үлдэв.

Яковлевыг албаны машин гэрт нь хүргэж ирлээ.

Энэ үед гэрт нь хэн ч байсангүй. Түүний гэргий их сургуульд багшилдаг агаад охин нь телевизийн өдөр тутмын хөтөлбөрөөр гарах ээлжит нэвтрүүлэгтээ бэлдэж буй бололтой.

Москвагийн нэр хүндтэй дүүрэгт орших өргөн цэлгэр, гоёмсог байрныхаа өрөөний голд түр зуурхан зогссоноо, хурандаа гэнэт үнэт хивс дэвссэн шал руу нулимж:

- Энэ бүхэн чөтгөр шулам руугаа тонилог! гэв.

Эргэнэгээс импортын шил архи гарган ирж, шилээр нь тасалдуулалгүй бараг бүгдийг нь уув. Бараг архи амсдаггүй хурандаад энэхүү тун дор нь үйлчиллээ. Арваад минутын дараа зангиа зүүсэн төлөв түвшин хувцас, ганган шаахайтайгаа унтлагын өрөөнөө үнэт бүтээлгээр бүтээсэн орон дээрээ гараа алдлан, хатуу архинд цохиулан бөх гэгчийн унтаж байлаа.

Цагийн дараа шинээр хошууч цол хүртсэн Марковыг генерал Василько руу хүргэн ирэв. Түүнтэй генерал ихээхэн эелдэг харьцсан ч, боссынхаа зан чанарыг сайн мэдэх Роман Яковлевич, түүний албан үүргийн хувьд сүүлийн үед тохиосон бүтэлгүйтлийн улмаас том донго хүртэхээ өөрөө сайн мэдэж байлаа.

Гэвч генерал шал өөрөөр хүлээн авч:

- Орогтун, Рома! Түшлэгт сандалд тухалж, тамхил, тайвшир. Ажил бүтэлгүйтсэний улмаас шийтгүүлнэ гэж хүлээж байна уу? Харин ч хүлээж байгаа чинь зөв шүү! Тэгэх хүсэлтэй байснаа ч хэлчихье. Гэвч дараа нь би чамд бургуй тавихаа болихоор шийдсэн юм. Зайлшгүй ирэх хатуу шийтгэлийг хүлээнэ гэдэг өөрийгөө шийтгэх шийтгэл болдог гэдгийг чи өөрөө ойлгосон байх гэж бодож байна, тийм үү?

- Тэгэлгүй яахав! Яг тийм, нөхөр генерал.

- Бид Бекмураз та хоёрын түүхийг мартсан шүү, тэгээд ч цувааг алдаж нэвтрүүлсэн хэрэгт түүний алдаа их жин дарах болой. Бид бас чиний хамтран амьдрагчдаа мэдээлэл алдсаныг мартсан, тэнгэрийн оронд тайван нойрсог доо. Роман Яковлевич юун тухай ярих вэ гэвэл эхлээд хурандаа Яковлевын тухай ярилцах болно.

Марков гайхсанаа илэрхийлж:

- Яковлевын тухай юу?

- Чухамхүү чи л надад, түүнийг урваагүй биз? гэсэн асуултанд хариулт өгөх хүн. Түүнтэй нүүр тулан ажилладгийн хувьд чамд өмнөх төлөвлөгөөний найдвартай эсэхэд эргэлзэх бодол төрж байсан уу? Түүнд, чиний бодлоор томоохон ажил хэрэг итгэмжлэн даалгаж болох уу? Сэтгэл зүйн хувьд тэр шантарч мохсон уу? Харин сүүлийн асуултанд хэн нэгэн тодорхой хариулт өгөхгүй л байх. Би чамайг сонсож байна шүү, хошууч аа!

Сөрөг тагнуулын офицер хариулахынхаа өмнө бодолхийлж:

- Шууд тэгж хэлэхэд хэцүү л юм, гэхдээ нөхөр генерал танд л гэж хэлэхэд миний бодлоор албан тушаалдаа тэнцэхгүй гэж тайлбарлаж болох юм.

- Хошуучаа! юунаас болж чи хурандааг тэнцэхгүй гэв?

Марков өөрийнхөө санааг ойлгомжтой илэрхийлэхийг оролдож:

- Нөхөр генерал, тэрбээр ондоо болсон! Манай ажпын нууцыг хадгалах зорилгоор зайлшгүй хийх ёстой үйлдлийг мэддэггүй хүн шиг л. Наталья болон хүүхэд харамсалтай биш үү? гэх зэргээр хачин асуулт надад тавьж байсан. Яагаад ч юм, юманд хайхрамжгүй хандах болж, нэг бус үйлдлийг хийж байгаагүй юм шиг бүхнийг санахгүй байгаа дүр үзүүлэх болсон. Надтай харьцах хандлага нь ямар нэгэн аймшгийн мангастай харьцаж буй мэт байдаг ажгуу. Нэг их цэвэрхэн амьтан, өөрийгөө нэг хардаг ч болоосой! Уучлаарай нөхөр генерал! Гэвч, ерөнхийдөө, хэрэв бодитоор авч үзвэл тэр албан үүргээ гүйцэтгэж чадаж байгаа.

- Гүйцэтгэхийн хувьд янз бүрээр гүйцэтгэж болно, хэмээн генерал дуугарав.

Бодолхийлж байх нь өмнө гаргасан шийдвэрийнхээ үнэн зөвд итгэл төрж буй бололтой. Дараа нь хошуучийн хувьд санаанд оромгүй асуултаар үргэлжлүүлэн тавив.

- Чи тэгвэл яаж байна, Рома?

- Миний бүх юм хэвийн байгаа, Константин Георгиевич.

- Шинэ даалгавар хүлээн авахад бэлэн үү?

- Пионер шиг хэзээд бэлэн, нөхөр генерал!

- Тэгвэл намайг анхааралтай сонсож бай. Миний чамд ярьж буй зүйл тэр даруйдаа тушаал болох тул чи нэн даруй гүйцэтгэх болно. Энэ бүхэнд чи бэлэн үү?

Марков генерал руу зальтай харцаар ширтэн, хариулав.

- Яг тийм!

- Сайн байна. Намайг анхааралтай сонс! Ойрын хугацаанд бид “Бамбар” хэмээн томьёолсон нэртэй ажиллагааг явуулах ёстой. Эндээс миний бие шууд удирдан явуулах болно. Түүний төгсгөлийн үе шатыг хурандаа Яковлев газар дээр нь шууд удирдана. Түүний талаар бид эргээд ярих болно. Дээрх ажиллагаан дахь чиний оролцоо болоод чиний тухай одоо ярилцъя. “Бамбар” нэрийн дор явагдах ажиллагааны зорилгыг доор дурдвал:

Манай улстай “найрамдал”-т харьцаатай хөрш зэргэлдээ улсаас Чечений салан тусгаарлагчдад зориулан орчин үеийн зэвсэг хэрэглэл ачсан жингийн цуваа илгээх агаад манай баатарлаг хилчид замаас нь барин авах болно. Барин авч, ойр орших агаарын десантын дивизийн нэгэн ангийн байрлалд хүргэнэ. Дээрэмчдийн бартаа туулагч, хурдан жип машинд зэвсгээс гадна манай оронд үйлдвэрлэгдээгүй Чеченьд өдгөө хүртэл хэрэглэгдэж байгаагүй, манай “Зүү” системийн эсрэг зохион бүтээсэн зөөврийн зенит пуужингийн иж бүрдлийн туршилтын загварын шинэ хувилбарыг тээвэрлэж яваа юм. Бүгд Найрамдах Улсын өмнөд хэсгээр дайсны жингийн цувааны тээвэрлэж буй зүйлийг шилжүүлэн авахаар армийн командлалтай зөвшилцөн төлөвлөсөн. Эзэнгүйдэж хаягдсан ч цуваа явах боломжтой Зөвлөлтийн үеийн хилийн зам бий. Оросын газар нутаг дээр! Энэхүү төлөвлөгөөг биелүүлэх зорилгоор десантын ангид чиний танил N-ийн тусгай автобатальоны хамгийн туршлагатай офицер автотээвэрчдийг томилолтоор явуулах болно. Ганц нүдэт Бекмураз болон тусгай төлөөлөгч чамайг хуруугаараа эргүүлж буй мэт овжин хуурсан тэр ахмадын анги шүү. Тэд, эдгээр офицерууд нэлээн хүчтэй хамгаалалтын дор хатуу чанд нууцлалын дэглэмээр цувааг Цавчаал цохио орших уулын өмнөх жижгэвтэр тэгш талд хүргэнэ. Тэнд, тэдэнтэй танкийн салаагаар хүч нэмэгдүүлсэн мотобуудлагын ротын бие бүрэлдэхүүн бүхий автын салаа уулзах ёстой! Энэ тэгш талд хуурай замын цэргийн ангийн болон галын дэмжлэг үзүүлэх нисдэг тэрэгний салааны хамгаалалт дор тодорхой цагт цувааны ачааг шилжүүлэн ачна. Дараа нь хоёр тийшээ салж явцгаана. Эхнийх нь десантын анги руу авто машинаар буцаана, хоёр дахь нь тээштэйгээ Орос руу явна. Ерөнхийдөө иймэрхүү сэдэлтэй юм байгаа юм.

Амархан юм шиг санагдаж байж болох! Гэвч! Нэгэн “ТОТГОР” бий. Тэгээд ч энэ “ТОТГОР” нь дэд хурандаа Буланов байгаа юм. Тэрбээр нэгдүгээрт тухайн дүүрэгт тагнуулын ажиллагаа явуулаагүй түүний цэргийг хэрэгт татсаны эсрэг N-ийн батальоны даргын тавьсан асуудлыг дэмжиж байгаа, хоёрдугаарт тэдэнд хоолойгоор татсан өөрсдийн ажил үүрэг бий ч хөндлөнгийн хэрэгт оролцсоор байгаад юм. Түүний хувьд өөрийнх нь зөв л дөө! Түүнээс гадна ажиллагаанд татан оруулах өөр хэн нэгэн алга байна уу? Десантын хорооны материал хангалтын рот яасан юм вэ гэж үү? Мэдээж, болно л доо, гэвч бидэнд үйл ажиллагаа, арга тактикийг нь судалсан чухамхүү тэр батальоны офицерууд хэрэгтэй байна. Ядаж л хүн бүр нь юу чадах, тэдний дадал зуршил, хүчтэй болоод сул тал, эцэст нь төвөгтэй хүнд нөхцөлд ажиллах арга барилыг мэднэ. Тэгээд чамд ч гэсэн тэдэнтэй шүд зуун харьцах шалтаг бий байх.

Марков дуу алдаж:

- Хэлэх юу байхав, нөхөр генерал!

- Харин бидэнд гэнэтийн сонин юм хэрэггүй. Товчхондоо, цувааны бүрэлдэхүүнтэй тооцоо бодох хэрэгтэй!

- Миний ойлгосноор, тэднийг занганд оруулна гэсэн үг үү?

- Бидэнд чухамхүү яагаад тэрхүү цувааны бие бүрэлдэхүүн хэрэгтэй байгааг чи зөв ойлгожээ.

Марков өөртөө асуулт асуухыг зөвшөөрч:

- Манай Албанд хэн нэгэн батальоны дарга саад тотгор болж дээ? Түүнийг албан тушаалаас нь зайлуулахын тулд одоо ямар нэгэн төвөгтэй зүйл хийх хэрэгтэй болсон уу?

Генерал, түүний үгийг тасалж зүрхэлсэн офицер луу зэмлэнгүй харц чулуудсан ч, түүнийг юу ч гэж буруутгасангүй, харин хариу ийн өгүүлэв:

- Ердийн батальон захирагч гэж байхгүй. Гэхдээ дэд хурандаа Буланов бол ер бусын батальон захирагч байгаа юм! Олон одон медаль хүртэж, гавьяа байгуулсан офицер, тэр байтугай баатар цолд тодорхойлж байсан юм, гэхдээ энэ бол чухал биш. Хамгийн гол нь дэслэгч генерал Шагаров Булановыг сайшаан магтаад байгаа юм, харин генералын тухайд миний бодлоор ярих юм байхгүй! Тэр чинь ерөнхийлөгчтэй бараг л “чи, би” гэж харьцдаг хүн. Тэгэхээр Булановыг авч хаях нь ихээ том, тийм ээ давшгүй том асуудал болчхоод байгаа юм! Түүнийг авч хаяж чадахгүй юм бол, юу хийх ёстой вэ? Хэрэг төвөгт холбогдуулах нь зөв! Томоохон хэрэгт холбогдуулах юм шүү!

Тэр тусмаа залуухан, гуч дөнгөж гарч байгаа дэд хурандаа гэдэг өөрөө энэ бүхний сайхан шалтаг болно!

Төлөөлөгч хошууч гайхсанаа энэ удаа илэрхийлж:

- Ойлгосонгүй?

- Батальоны байрласан байрлалаас холгүйхэн Чечений дүрвэгчдийн хуаран байрласныг, Рома чи харсан биз дээ. Энэхүү лагерьт дэд хурандаагийн амьсгалыг давхцуулсан нэгэн үзэсгэлэн гоо Лейла гэгч хүүхэн амьдарч байгаа. Бүсгүй түүнд хариу дурласнаар тэдний хооронд бараг л шекспирийн бичсэн лугаа адил хайр дурлал бий болсон бөлгөө. Дэд хурандаа суурингийн захын тусдаа байшинд бүсгүйтэй байнга уулзах болсон. Миний найдвартай эх үүсвэрээс авсан мэдээллээр бол ойрын хугацаанд, гэхдээ энэ сарын эцсээр хүүхний бүх гэр бүлийхэнийг цуглуулж, би эцэг эх, ах дүүг нь хэлж байна, төв Орос дахь өөрийнхөө нутагт шилжүүлэхээр зэхэж байгаа юм. Курск орчмын нэгэн сууринд. Тэнд тэдэнд зориулж аль хэдийн байшин сав ч барьж, аж ахуй ч бэлдсэн болой. За тэгээд Буланов Лейлатай хурим хийн гэрлэж, аз жаргалтай амьдарна гэж бодож байгаа. Ийм холбоо харьцаатай болсон болохоор, тэр бүх цагаа батальон дээрээ өнгөрөөхгүй л байгаа байх! Гэвч энэ эрэлхэг дэд хурандаа одоохондоо чеченьчүүдийн нүднээс далдуур, өөрийнхөө хайрттай хааяахан, нууцаар уулзаж л дөнгөж байх шив дээ! Тэгэхээр бид энэ дурлалын холбоог ашиглан тоглох хэрэгтэй. Дэд хурандаад, тэрбээр дахин хэзээ ч сэхэж чадахгүй болох тийм гэнэтийн сонин зүйлээр бэлэг барина! Түүнд батальон ч захируулахгүй! Булановыг зайлуулах ажлыг чи шууд эрхлэх учраас өнөөдрийн дотор Ставрополь руу явж, тэндээсээ дүрвэгчдийн лагерьт очиж Шейх гэгч Салмон Колдоевтай уулз. Тэднийд буу. Түүнтэй хамт, дэд хурандаа Буланов Лейла бүсгүй хоёрын ээлжит нууц уулзалтын үед устгах зорилго бүхий “Мэргэн бууч” ажиллагааг зохион байгуул. Гэхдээ ажиллагааг явуулахын өмнө дүрвэгчдийн лагераас мэргэн буудагч ангийн байрлал руу хэд хэдэн удаа буудах хэрэгтэй. Заавал хүн амьтан онох шаардлагагүй, бидэнд буудлага үйлдсэн баримт нотолгоо л хэрэгтэй. Харин дараа нь эрэлхэг дэд хурандаатай тооцоо бодож, газар дээр нь зэрлэгээр алагдсан мэргэн бууч нь Лейла байх болно! Товчхондоо, даалгавар ерөнхийдөө ойлгомжтой юу? Булановын гараар Лейлаг үгүй хийх хэрэгтэй. Энэ үед нь түүнийг устгавал зүгээрсэн. Гэвч, энэ бүхэнд чиний анхаарлыг чухалчлан хандуулаад байгаа нь, дэд хурандааг заавал устгах албагүй. Хэрэв боломжтой бол энэ бүхнийг, түүний хуваарьт гар буугаар буудсан байх ёстой шүү. Бүсгүй эсэргүүцэл үзүүлж, улангассан офицер түүнийг хүчирхийлж, дараа нь багалзуурдаж алахыг завдахуйд өөрийн үхлийн базалтаа базахаас өрсөн Булановын бууг сугалан авч буудаж амжсан байна гэх мэтчлэн зохион байгуул. Гэхдээ энэ үед Лейлагийн гар хуруу гар бууны бариул дээр байсан байхаар зохион байгуулахаа мартав! Харин Шейхтэй энэ бүгдийг тодорхой зөвшин хэлэлцээрэй, тэр ямар нэгэн онцгой юм бодож олж магадгүй, энэхүү Лейла нь тун саяхан түүний эхнэр болохоос татгалзсан юм билээ! Ойлгомжтой шалтгаанаар татгалзсан ч гэхдээ энэ нь чечень эрийг үхтэл нь гомдоосон тул тэрбээр энэ ажиллагаанд дуртайяа оролцоно. Гэвч хошууч аа, энэхүү ажиллагаанаас их юм шалтгаалах болно гэдгийг ойлгож ав. Ажиллагаа нурвал чи үхдэл болно! Зохих ёсоор нь хийвэл Яковлевын албыг авна, тэр мэдээж амрах цаг нь болсон. Үүнийг би чамд амлаж байна. Намайг ойлгов уу, Рома?

Хошууч ийн хариулав:

- Яг тийм, нөхөр генерал!

- Наашаа хар! Цааш нь. “Мэргэн бууч” ажиллагааны дараа шууд N-ийн десант шүхрийн хорооны байрлалд хүрэлцэн очиж Яковлевтай уулзаад түүний дэргэдээс холдож болохгүй. Холдож болохгүй! Тэнд түүний араас тасралтгүй ажиглалт явуулах шаардлагатай. Энэ бүхэнд чамд туслах хүн бол цэргийн ангийн дэргэд ажиллаж буй гуталчин чечень эр. За харин тодорхой зааварчилгааг хурандаагийн адил, миний дуудлагаар хиймэл дагуулын сувгаар надаас авч байх болно. Холбооны хэрэгслийг чамд нөгөөх гуталчнаар дамжуулан өгөх болно.

- Ойлгомжтой! Би тэгэхээр... Энэ бүхнийг хэрхэн... хэмээн Марков түгдрэх нь генералаас юу ч юм асуухыг хүсэж буй нь илт.

Нөгөөдөх нь захирагдагчийнхаа санааг сайтар ойлгож:

- Энэ бүхний төлөө гурван зуун мянга! Бас нэг жаахан ажлын төлөө өгөх шан харамж бий, тэр талаар эцсийн зааварчилгаа авахдаа мэдэх болно. Надаас асуух зүйл байна уу?

- Байхгүй, нөхөр генерал!

- Гүйцэтгэ, Рома, санаж яв: чи бол чамд байгаа зарим дутагдлыг харгалзахгүй бол миний бүх хүмүүсээс хамгийн шилдэг нь болоод байгаа шүү! Ядахдаа л шившигтэй зүйл чамаас гарахгүй байх. Би чамайг өөрийнхөө залгамжлагчаар сонгож, албаа өгнө гэж бодож явдаг юм. Энэ бүхэнд цаг хугацаа орох ч чи албандаа амжилттай, үнэнч зүтгэж байх л юм бол энэ өрөөний эзэн болох болно! Харин дашрамд нь миний өтөл насны тайван амгалан амьдрах нөхцөлийг хангаж өгөх байлгүй. Хангаж өгнө биз дээ?

Марковын царай гэрэлтэж:

- Тийм ээ би, нөхөр генерал, таны төлөө юуг ч... Зөвхөн тушаал өгөгтүн! Ямар ч...

- Хангалттай, Рома! Одоо зочид буудалд очиж амар, шөнө замд гар! Ирээдүйн генералд амжилт хүсье!

- Итгэл хүлээлгэсэнд баярлалаа, Константин Георгиевич, хэмээн өгүүлэх хошуучийн нүдэнд өөрийн даргын тушаалыг сайн биелүүлэх хүслийн гал бадрах авч, генерал өөрийнхөө хэлсэн бүх үгийг үл харгалзан хошуучийн цаашдын хувь заяаг аль хэдийнээ тодорхойлчихсон байлаа. Тэгэхдээ сонорт нь дуулгаснаас огт өөрөөр шийджээ.

Марковыг авахаар 22:00-д машин ирж, түүнийг нисэх буудал руу хүргэж, шөнө дунд Ставрополь руу, өөрийгөө булшлах өөрийн цуст замаа эхлэхээр нислээ.


Top
   
PostPosted: Sep.18.17 11:51 am 
Offline
Гялалзах Одны Гялбаа Гишvvн
Гялалзах Одны Гялбаа Гишvvн
User avatar

Joined: Aug.02.10 8:07 pm
Posts: 275
НАЙМДУГААР БҮЛЭГ

Нэгдүгээр ротын дарга ахмад Владимир Бережной энэ өдөр батальоны штаб руу гурван удаа очив. Очих бүрдээ ангийн жижүүр ахлах дэслэгч Павловоос ганц л асуулт асуух ажээ:

- За цаана чинь юу болж байна, Юра, Антоноос сураг ажиг сонсогдоно уу?

Хариулт нь ч мөн адил ганцхан аж:

- Одоохондоо харьцаанд ороогүй байна.

Үдийн хоолны дараа Бережной дөрөвдөхөө ирээд Антоны ротод салаан даргаар ажилладаг жижүүрт гарсан офицерийн төрхөөр сураг сонсож, тэгэхдээ муу мэдээ биш гэдгийг ойлголоо. Павлов инээмсэглэн угтаж:

- Манай ротын дарга ярьсан шүү, нөхөр ахмад аа!

- За, юу гэнэ?

- Отолтонд орж, түргэн зуурын тулаанд орсон байна, алагдсан хүн байхгүй, гурван цэрэг шархадсан гэж мэдээлсэн агаад тэднийг авахаар эмнэлгийн машин цувааны өмнөөс хөдөлсөн. Өөр тэгээд үү? Машин техникийн хувьд...

- Чөтгөр алгад, юун тэр машин техниктэй мантай! Антон өөрөө зүгээр үү?

- Түүнийг яав л гэж?

- Одоо тэд хаана явж байгаа бол?

- Дөчөөд километрт байгаа байх, яав ч ойрхон биш. Цаг хагасын эсвэл хоёр цагийн дараа ирэх байх!

Ахмад жижүүрийн офицерийн мөрийг нөхөрсгөөр хөнгөхөн алгадаж:

- Баярлалаа, Юра! Албаа цааш нь гүйцэтгэ, буугаад манайхаар ороорой. Сайхан мэдээ дуулгасныг чинь төлөө ганц гожин задлая!

Ахлах дэслэгч харамсангуй өнгөөр хариулах нь:

- Дараа болъё доо, өнөөдөр цагтаа очно гэж эхнэрт амлачихсан, хүүгийн төрсөн өдөр юм.

- Тэгвэл дараа л болохоос, гэхдээ урилга хүчинтэй байгаа шүү!

- Үгийг чинь санаандаа авчихъя, нөхөр ахмад.

- Болж байна!

Жижүүрийн өрөөнөөс Володя Бережной гарлаа. Хонгилд түүнийг Вера хүлээж байв. Штабын даргын эхнэр Вера Михайловна Крамаренко. Бүсгүй штабт бичээчээр ажилладаг учир энд байсан ажээ. Вера түүний гарыг цээжин дээрээ нааж, нэгэн зэрэг хүлээн авахын хаалгыг ажиглангаа ийн асуув:

- Володенька, өнөөдөр урьдынх шигээ уулзах уу?

- Вера? Антон аянаас буцаж ирж байна. Чеченьд тэд амаргүй байсан байж таараа, үүнийг тэмдэглэх хэрэгтэй шүү дээ. Уулзалтаа маргааш болгон хойшлуулж болно биз дээ?

- Володя? Чи намайг хэрхэн гомдоож байгаагаа нэг бол ойлгохгүй байна, үгүй бол энэ бүхнийг хэргээр хийж байна. Би чамд төвөг болоод байна уу? гэж залуу бүсгүй сэтгэл татам сайхан уруулаа цорвойлгон эрхлэв.

Ахмад зүрхний хайртай хатагтайнхаа гараас барьж:

- Хайрт минь чи юу хэлнэ вэ? Яаж тийм юм бодож чадаж байнаа? Төвөг гэнээ! Тэгвэл би одоо чамайг тэврэн авч, гар дээрээ өргөн хүссэн газар луу чинь явахад бэлэн байна!

Вера түүний амыг алгаараа таглаж, аяархан шивнэсэн нь:

- Одоохондоо хэрэггүй, харин өнөө орой л? Би хүлээж байна шүү.

- Тэгье дээ, алтхан минь, харин оройтох л байх. Есөн цагт, тохирох уу? Ирж чадна биз?

- Миний чамаас онцгойрох юм нь дуртай цагтай очих боломжтой юм даа. Эр нөхөртэй гэдгээ харгалзахгүйгээр шүү. За битгий гомдчихоорой, би бүгдийг ойлгож байна, тэгээд ч чамайг тэсэж ядан хүлээх болно.

- Тохирлоо, есд шүү, би явлаа!

Бережной бүсгүйг үнсээд, штабын байрнаас гарав. Гэхдээ салбар руугаа явсангүй, цаашид хэрхэн яаж амьдрах вэ? гэдэг учраа олох хэрэгтэй байлаа. Тэр ойролцоох хүнгүй сүүдрэвчинд орж тамхилангаа, бодол болон суув. Түүний анхны болоод цорын ганц жинхэнэ хайрын эзэн..., урьдын нэг дамжааны сонсогч, одоогийн шууд удирдах дарга, штабын даргын гэргий Вератай харьцах харьцааныхаа тухай бодох хэрэгтэй байлаа.

Тэрбээр дөрөвдүгээр дамжаандаа орсон жил буюу түүний хувьд сүүлчийн амралтынхаа дараа сургуулийнхаа дискотек үдэшлэг дээр хамгийн анх Вераг харснаа дурслаа. Бүсгүй түүнд шууд таалагдаж, Володя тэр даруйхан түүнийг бүжигт урьснаар тэр оройг бүхэлд нь хамт өнгөрөөсөн билээ. Тэд танилцацгаав. Дараа нь тухайн үеийн тогтсон заншлаар Бережной бүсгүйг гэрт нь хүргэж өгөв. Вера сургуулиас холгүйхэн амьдардаг байлаа. Тэрбээр чөлөөгөөр гараад буцаж ирж байснаа дурсав. Сэтгэл нь хөдөлсөн, гэхдээ юу ч юм тийм цэвэр нандин агаад сэтгэл татам харьцаанд татагдсан таатай сэтгэгдэлтэй буцаж ирж билээ.

Энэ өдрөөс эхлээд түүний сэтгэл санаанд зөвхөн тэр бүсгүйн тухай бодол эргэлдэх болсонсон. Хичээл дээрээ ч, сургуулилалтын талбай дээр ч, харуулд гарах болоод хоол хуваагчаар ээлжинд гарсан ч бодогдож л байна. Хоолны үлдэгдэл бүхий тоо томшгүй сав суулга угааж ч байсан Верагийн тухай л бодох аж. Түүнтэй уулзахыг тэсгэлгүй ихээр хүснэ. Тэгэхдээ... бас түүнээс ч ихийг бодном. Тэгээд ч Владимир хэдийнээ эр өсөж, эсгий сунахын үлгэрээр эрийн цээнд хүрчихсэн байлаа, Долоо хоногийн дундуур ээлжтэн хийж байхдаа ширээгээ дэрлэн унтаж байгаад баригдсан Владимирт ротын захирагч дараагийн бямба гаригт чөлөө өгсөнгүй, бодож санах ч юмгүй Бережной “өөртөө чөлөө” өгөв. Гэвч тэр бүжгийн талбайн төмөр шивээ хашааны завсраар бүсгүйг хайн сайтар харсан ч бүжгийн талбайд Вера харагдсангүй. Бүсгүй тэгэхэд ирээгүй байсан агаад хэн нэг нь ротын даргад Володяг “өөртөө чөлөө” олгосон тухай матчихсан байв. Ахмадтайгаа нүүр тулсан тааламжгүйхэн ярианы үр дүнд ээлжийн бус манаанд таван удаа гарах шийтгэл хүлээв. Арав хоног бараг нойргүй хононо гэсэн үг. Хашааны гадна үр дүнгүй зогссоны төлөө муугүй шан шүү! Гэхдээ зүгээрээ, Володя өөрийнхөө үүргийг биелүүлж л таараа. Дахиад гэхдээ одоо хууль ёсны чөлөөний хуудас хармайлаад тэр Офицеруудын ордны бүжгийн талбай руу очлоо. Вера ч ирсэн байв! Владимирийн сэтгэл зүрхэнд яруу тунгалаг аялгуу эгшиглэх шиг боллоо. БҮСГҮЙ энд байна гэдэг, тэд удахгүй уулзаж бүхий л үдшийг цуг өнгөрөөнө гэсэн үг! Тэр тасалбар зарах цонх руу ухасхийтэл хаалган дээр эргүүлтэй тулгарлаа. Түүнийг анзаарах сөхөөгүй байснаас ёсолж хүндэтгэсэнгүй. Энэ бүхнийхээ төлөө тэр даруйдаа саатуулагдлаа. Харин эргүүлийн ахлагч нь тактикийн тэнхимийн гоморхуу болоод сониуч зантай хошууч байлаа. Володя ахлах цолтонд хүндэтгэлгүй хандах нь байж боломгүй үзэгдэл болох тухай бүхэл бүтэн лекц сонсоход хүрэв. Энэхүү хошуучаас хурдхан салах юмсан гэж тэр үед мань эр яасан их хүссэн гэж санана! Гэвч тэр яаж ч чадахгүй нь хяслантай. Ганц үг л ганхийх л юм бол чөлөөгүй болно гэсэн үг. Харин бараг дэргэд нь, сонсогчийн бие сэтгэлээрээ тэмүүлэн байгаа, түүний Вера нь байж байдаг.

Эцэст нь сахилга бат алдсан тухай тэмдэглэл чөлөөний хуудсан дээр хийхээ мартаагүй хошууч Владимирыг тавьж явууллаа.

Бережной тасалбар авахаар очоод, зогтусав. Бүжиг эхэлж, саяхан л Верагийн зогсож байсан байранд хэн ч алга байв. “Бүжиглэж байгаа биз”-гэж Володя бодоод бүжиглэж дуусаад ирэх ёстой газар руу нь очив. Гэвч бүжиг дууссан ч, харин бүсгүй ирсэнгүй. Вераг хайж цугласан олны дундуур сүлжин явахад хүрэв. Тэрбээр түүнийг, тэдний дамжааны хөрш ротын ахлагчтай хөгжилтэйхөн бүжиглэж байхад нь олов. Бүсгүй гоёмсогхон үс рүү нь толгойгоо гилжийлгэн шивнэх, арван хоёр дугаар ротын батгатай “талхи”- ийг сонсон юунд ч юм баясан инээх бөлгөө. “Талхи” гэж цэргийн сургуулийн сонсогчдын дунд ротын ахлагчийг нэрлэдэг агаад “цоож" гэж салаан даргын орлогчийг, “авдар” гэж салбарын даргыг нэрлэдэг болой. Түүний инээх дуун Володягийн хувьд гэнэт гэдсэнд нь наран сүлжээг нь онож “цохин” ухаан балартуулах мэт болгов. Бүжиглэж дуусах тэдэн рүү Бережной ойртон очив. Мэндлээд, диско жокейн хөгжмийн аппаратурын чанга яригчаас эгшиглэх аялгууг сонсоод бүсгүйг удаан бүжигт урив. Гэтэл сэтгэл нь хөөрөн догдолсон “талхи”:

- Онжав аа? Чи хатагтайг эзэнтэй байгааг харахгүй байна уу? гэж асуув.

- Чамаас асуугаагүй байна гэж түүнд Володя хариулаад, бүсгүйд хандаж:-Вера бүжиглэх үү? Таныг би урьж байна!

- Володя! Би Генад бүжиглэнэ гээд амлачихсан байгаа, харин дараагийн бүжгийг чамтай хийе.

Бүсгүй эргэж, сэтгэл хангалуун байгаа ахлагчид биеэ наалдуулан, хосууд бүжиглэн холдоцгоов. Хэн нэгэн Володяг мөргөж, дургүйцсэн өнгөөр эмэгтэй хүн:

- Хүмүүст саад болоод юундаа шон шиг зогсоод байгаа юм вэ!

Володя хариуд нь ямар нэг ширүүн үг хэлэх гэсэн боловч, нэг дүгээр дамжааны нусгай жаалын будаг нялсан найз охин байхыг хараад дуугарсангүй, гарч явлаа. Цэргийн сургуулийн бичигдээгүй хуулиар нэгдүгээр дамжааныхан цаг үргэлж төгсөх дамжааныханы ивээлд оршдог билээ.

Верагийн үг Владимирт өвдөлт мэдэгдэхээс илүүтэй уур хорсол төрүүлэх ажгуу. Тэгэхээр, яана гэнээ? Түүнийг ээлж дугаарт тавина гэв үү? Хэн гээч? Вера шүү! Түүний хэчнээн их бодож, уулзахыг тэсэж ядан хүлээсэн тэр хүн нь шүү.

Тэр бүжгийн талбайгаас гарч явж, цэцэрлэгт хүрээлэнд буй хоосон түшлэгт сандал дээр суун тамхилж, бодлогоширлоо.

Уур хилэн аажмаар намдаж, гомдох сэтгэл төрөх авай. Гэхдээ тэр үед Бережной хэдийнээ биеэ барьж, нөхцөл байдлыг хянаж сураад байв. Харин тэр, чухамдаа юу хүлээсэн юм вэ? Түүнийг харсан дороо л Вера шууд хүзүүгээр нь зүүгдэн тэврэх байсан гэж үү? За тэгээд тэд хамтдаа оройг өнгөрөөгөө л биз? Түүний хувьд энэ бүхэн нь зүгээр л амралт байж болох. Залуучуудтай уулзаж учран, хөгжим сонсож, бүжиглэх л гэж? Түрүүний удаа Бережной, одоо “талхи”, хэн гэдэг ч билээ, Крамаренко бил үү? Дараачийн удаа бүсгүй гурав дахь залууг сонгоно. Харин тэр юу ч болоогүй байхад биеэ тоочихсон, бүсгүй зөвхөн түүнийг харахыг зайлшгүй хүснэ гээд бодчихсон! Анхны харцаар дурлана гэдэг нь энэ үү? Дэмий хэрэг үү? Гэвч тэр яагаад толгойноосоо түүний тухай бодлоо авч хаяж чадахгүй байдаг билээ! Тэгэхээр, Вера түүний хувьд хэн ч бус биш л байна даа? Харин тэгэхээр анхны харцаар дурласан биш гэж энэ бүхнийг хэлж болох уу? Тэр тамхины ишээ газар чулуудав.

Хажуугаар нь “улирсан бүсгүй”-чүүд явж өнгөрөх агаад сонсогчдын хэвшсэн хэллэгээр жилээс жилд өөрсдийг нь орондоо оруулж урхидахыг оролдогч “охид”-ыг ийн нэрлэгдэг агаад тэдний хувьд дараа нь офицерийн эхнэр л болж байвал ямар нь чухал бус ямар нэгэн шалтаг олох нь чухал амой. Энэ бүхэн нь нэр төрийн хэрэг байлаа.

“Улирагч”-чдын үг хэл, үйл хөдлөл нэгэн хэвийн байх:

- Уйдаж байна уу, сонсогч оо?

- Үгүй дээ! Ярьж л байна.

- Хэнтэй вэ?

- Чамтай.

- Өө?! Явж бүжиглэх үү? Үгүй бол зугаалах уу?

- Хүсэхгүй байна!

- За тэгвэл би хажууд чинь суух уу?

- Суу л даа, ямар төлбөртэй юм биш.

- Далиманд нь хэлэхэд намайг Алла гэдэг.

- Тааламжтай байна, намайг Эдик гэдэг.

- Сонсогч та нар яахаараа дандаа Эдик гэж нэг л нэрийг хэрэглэдэг байна.

- Миний нэр чамд таалагдахгүй байна уу?

- За яахав дээ, нэгд энэ бол чиний нэр биш, хоёрдугаарт зарчмын хувьд чиний зөв, надад үнэн хэрэгтээ чамайг хэн гэж дуудах нь хамаагүй юм чинь. Чи лав эхнэртэй байх?

- Энэ юу өөрчлөх юм вэ?

- Юу ч өөрчлөхгүй!

- За, тэгвэл баяртай! Цэцэрлэгт хүрээлэнгээр сэлгүүцэж байгаад хэн нэгийг уургалж магадгүй шүү. Чамтай энгэр зөрүүлэхийг хүсэгчид зайлшгүй тааралдаж л таараа.

- Харин чи тэдний нэг биш үү?

- Яасан, таалагдаа юу?

- Таалагдаж ч байна, тэгээд ч цаг алдан цэцэрлэгт хүрээлэнгээр сэлгүүцэхийг хүсэхгүй байна. Манай байшин энүүхэн энд байгаа. Явцгаах уу? Бие сэтгэлээ цэнгүүлэхгүй юм уу? Харамсахгүй л болов уу!

- Алла минь хүсэл алга. Өөр хүн хайж олсон чинь дээр.

- Ээ хөөрхий. Эдик-педик минь дээ! Бас тэгээд төгсөх дамжааных гээд байгаа юм даа. Үзэсгэлэн гоо гүнж хайгаад байна уу? Цэвэр ариухан, хэн ч гар хүрээгүй юу? Энэ чинь зөвхөн цагаа дэмий үрж байгаа зүйл гэдгийг ойлгохгүй байна гэж үү? Энд тийм охид ирдэггүй юм. Тэнэг минь, суугаад байгаль дэлхийг сонирхон хар даа!

- Чи үгээ бодож яриарай! Харин тэгэхгүй бол таван хошууны ор арилахгүй болтлоо суран бүсээр бөгс рүүгээ ороолгуулав. Тэгвэл чи үйлчлүүлэгчийнхээ өмнө тайчиж чадах уу?

“Улирагч” ярвайн тургиад, зайлан одов. Володя хойноос нь харсаар үлдлээ. Гаднаа гяланцаг, дотроо пяланцаг гэж яагаад ийм болдог байнаа? Биеэ үнэлэгчтэй ярилцсан нь түүний урам зоригийг улам хугалав.

Володя энэхүү Аллатай ярилцсан яриагаа үг алгасалгүй тогтоож авсан агаад яагаад гэвэл тун удахгүй энэ үг түүний амьдралд багагүй үүрэг гүйцэтгэх болно. Тэр сургууль руугаа чөлөөний хугацаанаас өмнө буцаж, жижүүрт тэмдэглүүлээд унтахаар хэвтэв. Чөлөө дуусахад гурван цаг дутуу байлаа. Үлдсэн цаг хугацааг энэхүү хүнд хүчир долоо хоногийн дараах унтлаганд зориулж болохгүй гэж үү? Гэвч, жаахан дугхийсэн нь түүнийг бүр сэргээчиж, нойр нь хүрсэнгүй. Унтах дохио өгсний дараа Володя хатуу орон дээр унтаж чадахгүй, эргэж хөрвөсөөр босох цаг хүргэв.

Харин өдөр нь тэр яг л дүйртэлээ дэлсүүлсэн тэнгисийн алгана загас адил дүйнгэтэн өнгөрөөв. Тэсгэлгүй хүрэх нойроо тэр хүчээр л барьж байлаа. Тэр тэсвэрлэхийн аргагүй унтахыг хүсэх хүслээ хүчээр арай чарай л барьж байлаа. Цэргийн тэнхимийн хичээл орж байсан болохоор унтах л юм бол ээлжийн бус манаанд гарах шийтгэл хүлээх болой. Гар хуруугаа хазан байж, нойроо сэргээн тэвчихээс өөр арга алга байлаа!

Тэгэхдээ тэр бие даалтын хичээл дээр тас үсэрсэн байлаа. Гурван цаг дараалан унтсан түүнийг “цоож” түрүүч Паша Кудрявцев сэрээж:

- Вова, сэрээд!

Дадсан заншлаараа нэг нүдээ нээж танхимыг тойруулан харж, салааны болон ротын дарга, ээлжийн багш нарын хэн нь түүнийг сэрээж буйг мэдэхээр цагийн байдлыг шинжсэн сонсогч дургүйцсэн өнгөөр:

- Чамд юу хэрэгтэй юм вэ? Юундаа сэрээд гэж орилоод байгаа юм вэ?

- Шалган нэвтрүүлэх байрнаас чамтай уулзахаар хүн ирсэн байна гэж утасдаж байна.

- Юу? гэж үл ойлгон Володя асуух нь тэр хэн нэгнийг хүлээгээгүйтэй холбоотой ажгуу.

Тэрбээр урьд нь эргүүлж асан Алла маягийн охидтой, гуравдугаар дамжаанд сурч байхаасаа холбогдож эхэлсэн болохоор тэдэнд тэр биш, түүний мөрдэс л хэрэгтэйг ойлгох болсон билээ. Найз нөхөд нь энд сургуульд мөр зэрэгцэн сурч байгаа, тэгээд ч төрөлх хот нь эндээс гурван мянга илүү километрийн цаана оршиж байгаа болохоор хэн ч тэндээс ирж чадахгүй билээ.

- Харин тэнд, Паша, ШНБ дээр, хэн нэгэнтэй андуурсан юм биш биз?

- Би хаанаас мэдэх билээ? Гэхдээ чамайг дуудаж байна л гэж хэлсэн шүү дээ.

- Хэн?

- Дээлтэй хүн! Болиоч дээ! Нойрмоглоод байгаа юм уу, хаашаа юм вэ? Би хэллээ шүү, харин очиж уулзах үгүй нь чиний хэрэг, өөрөө л мэд.

- Хэнд миний гэгээн дүрийг харах хэрэг гарсан нь сонин байна гэж хэлэнгээ босож Бережной хувцас хунараа засаад хичээлийн танхимаас гарав.

Түүнийг асар их гайхуулсан зүйл нь ШНБ-ны дэргэд ондоо хэн нэгэн хүн бус, Вера хүлээж байлаа! Тэрбээр хэн нэгнийг тухайлан бодоогүй, тиймээс түүнийг ирнэ гэж Володя огтхон ч төсөөлөөгүй билээ. Санаанд оромгүй явдал. Тиймээс хашаанаас гараад мэгдэн сандрав. Ганцхан хормын зуурт хаашаа ч юм нисэн одсон санаа бодлоо эргэн бөөгнөрүүлэх хүсэл яагаад ч юм төрөхгүй байлаа.

- Сайн байна уу, Володя! гэж бүсгүй түрүүлж мэндлэв.

- Мэнд л байна! гэж Бережной нэлээд хүйтэн хөндий дуугаар хариулав.

- Яасан таагүй дуугарч байна вэ? Би, чамайг маш чухал хичээлээс чинь дуудсан бололтой ?

- Үгүй дээ! Нойрноос л!

- Чи унтаж байсан юм уу? Гэхдээ надад хэлэхдээ, чамайг юу гэлээ дээ... бие даалтын хичээлтэй гэсэн ш дээ!

- Бие даалтын хичээл дээр заримдаа бас унтчихдаг юм.

- Бид эндээс хаа нэгтэй явж болох уу, эсвэл энэ бүхэн чамд хориотой юу? Энд зогсох надад нэг л эвгүй санагдаад байна.

- Түр хүлээж байгаарай, гээд Володя харуулын байр луу оров. Тэнд харуулын даргын дадлага хийж буй түүн шиг энэ жил төгсөх арван нэгдүгээр ротын сонсогч байв. Бережной жижүүрийн үүрэг гүйцэтгэж буй түрүүчийг таньдаг юм. Гардан тулааны дугуйланд хамт хичээллэж танилцсан ажээ.

- Кол ь! хэмээн Бережной түүнд хандан хэлээд. - Би энэ охинтой уулзаадхая. Цаг хиртэй явчих уу?

- Яв даа! Харин төглийн баруугаар яваарай, тэнд одоохондоо хэн ч байхгүй, ямар нэгэн юм болбол би чамд дохио өгөх боломжтой байх болно. Эрэх хэрэг гарвал амар!

- Тохирлоо! Баярлалаа, Коля!

- Сүйт бүсгүй чинь үү?

- Чамд ямархуу харагдаж байна?

- Өмнө нь ер хараагүй бүсгүй байна. Тэгээд ч нэг л ер бусын, хөөрхөн бүсгүй байна. Ингэхэд, та хоёр бие биедээ яг тохирох юм байна.

- Би одоохондоо, миний хувьд тэр хэн болохыг мэдэхгүй л байна.

- Саяхан танилцсан юм уу?

- Тийм ээ.

- За яв даа, одоохондоо офицерууд ойр хавьд харагдахгүй байна.

Владимир гарч охин руу ирээд ийн хэлэв:

- Вера хэрэв чи дургүйцэхгүй бол, төглийн баруугаар явж болох юм, харамсалтай нь ондоо аятайхан газар чамайг урьж одоохондоо би чадахгүй нь.

- Тэгье. Явцгаая.

Төглийн дунд орж сандал болгон аль эртнээс хэрэглэх болсон унасан модон дээр тэд сууцгаав. Вера ийн асуув:

- Намайг ирсэнд чи гайхаж байна уу?

- Тийм шүү, үнэнийг хэлэхэд чамайг дахиж харна гэж найдахгүй байлаа.

- Яагаад?

- Яагаад гэж үү? Зөвхөн сэтгэл санаагаа зовоохын тул уу? Чиний хувьд би хэн болохыг ойлгомжтой болгосон өчигдөр оройн явдал надад хангалттай!

- Тэгээд хэн болох гэж ?

- Вера? Чамд өөр юу хийх хэрэгтэй юм вэ? Чи яах гэж ирж, намайг дуудаж байгаа юм вэ, доог тохуу хийх гэж үү? Намайг тохуурхан инээж баясахаар уу? Яах гэж чи байцаагаад байгаа юм вэ?

Владимир чичгэнэсэн гараараа тамхины хайрцаг урж онгойлгон, тамхиллаа. Түүний догдлон сандарсан болон үл ялих гомдонгуй сэтгэл нь бүсгүйд түрүүн ШНБ дээр уулзах мөчид ажиглагдсан гутрангуй төрхийн мөн адил анзаарагдахгүй байж чадсангүй.

- Володя, чи яагаад надад уурлаад байгаа юм вэ?

- За, бас л дахиад! Чамд юу хэрэгтэй юм вэ?

- Хэргийн учир нь чи гомдсон байх нь, одоо л би ойлголоо.

- Яалаа гэж?

- Намайг чамтай биш, өөр хүнтэй бүжиглэлээ гэж, гэхдээ Гена эхлээд намайг урьсан болохоор би яаж татгалзаж чадахсан билээ, тийм үү?

- Энд хэргийн учир байгаа юм биш ээ!

- Тэгээд юунд байгаа юм вэ?

- Үгүй дээ, чи наад байцаалтаа болих юм уу, үгүй юу? Чи ингэснээрээ юу олж долоох юм гэдгийг чинь би ойлгохгүй байна! Товчхондоо, хэрэв чамд надад хэлэх үг байвал хэл, харин дэмий юм ярих юм бол хэрэггүй шүү! Салцгаасан нь дээр байх, тэгээд ч чи өөрийнхөө “талхитай”- тай уулзана биз. Миний хувьд дахиж бүжгэнд очихгүй!

- “Талхи”-тай гэнээ? Бас юун “талхи” вэ?

Бүсгүй хэрхэн сургуулийнханы хэл яриаг мэдэхсэн билээ.

- Өөрийн чинь бүжгийн хос, Гена Крамаренкотой. Бид ротын ахлагчаа “талхи” гэж хочилдог юм. Тэр өөрийгөө сургууль ротын ахлагч гэдгээ чамд хэлсэн нь лавтай. Бараг л ротын дарга гэж, тийм үү?

- Тийм шүү, тиймэрхүү нэг юм ярьж байсан, гэхдээ би огтхон ч анзаараагүй. Тэгэхээр Гена мэтийг та нар “талхи” гэж хочилдог байх нь ээ? Володя, яагаад тэгж байгаа юм вэ?

- Энэ бүхнийг чи түүнээс өөрөөс нь асуу! Тэр чамд бүгдийг нь ойлгомжтой тайлбарлаад өгнө. Тэгээд чи надад юу хэлэх гээд байгаа юм вэ?

- Дараагийн бямба гарагт чи чөлөөтэй юу?

- Сайхан асуулт байна. Энэ бүхний хариултыг зөвхөн бямба гарагт л өгч болох байх, би Крамаренко биш, түүн шиг цэргийн үүргээ үлгэр жишээ биелүүлдэггүй болохоор харин би чадахгүй байж магадгүй. Гэхдээ дискотек дээр ч, бусад олон нийтийн газар ч чи намайг харахгүй л болов уу!

- Хараач, ямар зарчимч юм билээ дээ! Гена тэгэхээр үлгэр жишээч, харин чи дэг журам зөрчигч болох нь ээ?

- Тэгэхдээ жинхэнэ дүрээрээ! Яг л байгаагаарай байгаа нь энэ. Өөр асуулт байна уу?

- Володя, чи хонзон санадаг хүн үү!

- Үгүй дээ! Манай ротын дарга л ингэж хэлдэг юм. Түүний хэлэх дуртай зүйр үг нь: “Би хонзон санадаг хүн биш, гэхдээ би мартдаггүй хүн”. За тэгэхээр чиний зан чанарын тухай яривал яасан юм вэ? Намайг бүх талаас нь, энэ муу Крамаренкотой харьцуулан байж шүүн тунгаалаа.

- Хэрэв хүсэж байвал миний зан чанарыг мэдэх л болно. Энэ тухай одоо яриад яах ч юм билээ? Гэхдээ энэ бүхэнд цаг хугацаа хэрэгтэй.

Володя анхааралтай гэгч нь Вера руу харлаа. Түүний нүдэнд инээд тодрон гэрэлтэх агаад мөн юу ч үл ойлгогдох атлаа сэтгэл догдлуулсан зүйл ажиглагдах ажээ. Тэрбээр ийн асуув:

- Чиний ярианаас дүгнэвэл чи надтай уулзахыг хүсээд байгаа юм уу?

- Чи чинь тийм их биеэ тоочихсон хүн үү! Тийм ээ хүсэж байна. Дургүйцэхгүй гэж хэлж болох байх... Тэгээд ч чи зөв ойлгов бололтой! Миний бусдаас өмнө нь олж хараагүй тийм нэг юм чамд байх шиг байна, хэрэв илэн далангүй ярих юм бол чамд миний сэтгэл татагдаад байна. Тийм нэг өөдгүй муу санаагүй, харин энэ чинь маш ховор, чухал зан чанар шүү.

- Харин Крамаренко ямар гэж?

- Бурхан минь, би түүнийг аль хэдийн мартчихсан!

- Их л хурдан байна даа, тэгэхээр намайг ч гэсэн бас хурдан мартах уу?

- Харин энэ бол чамаас л шалтгаалах болно. Чи итгэхгүй байх л даа, гэхдээ би яагаад чамтай уулзах гээд байгаагаа өөрөө ч мэдэхгүй байна! Маш их хүссэний улмаас л энд хүрээд ирлээ. Хэдийгээр яг л чам шиг танай бүжгэнд дахиж очихгүй гэж шийдсэн ч. Тэнд нэг л онцгүй охид ирдэг юм билээ. Намайг мөрдсөний хойноос ангуучлагч охидын нэгэнд тооцохыг би хүсэхгүй байна.

- Чиний энэ бүхэн чинь үнэн үү?

- Чи үнэхээр унтах хэрэгтэй байгаа юм байна, энэ бүхэн чамд нэг л ойлгогдохгүй хүнд байх шиг байна.

- Дахиад л шоолоод унав уу?

- За чи өөрөө юу асууснаа бодоод үзэлдээ? “Чиний энэ бүхэн үнэн үү?” гээд л. Юу үнэн үү? Чи надад таалагдсан гэж үү? Үнэхээр тийм, гэхдээ миний ганцаараа энд ирснээр л чи өөрөө энэ тухай таамагласан байх ёстой биз дээ. Чамтай ойр дотно танилцмаар байна гэж үү? Бас л үнэн! Чиний мөрдсөний хойноос хөөцөлдөөгүй гэдгийг хэрэв хүсвэл дараа нь үнэмших байх гэж найднам, тэгэхээр бас энэ үнэн гэж үү? Юунд дуугүй байна вэ?

- Чи, философийн ангид сурдаг гэж ярьсан шиг санагдана?

- Тийм! Юу гэж?

- Сонгосон мэргэжлийг нь зөв таалаа. Нэг их хүч шаардахгүйгээр хэн хүний савыг хоосон буцаахгүй л юм байна, чи. Чамтай уулзаад өөрийгөө хэрхэн удирдахаа мэдэхээ болилоо, анх чи огт өөр л байсан даа.

- Гэхдээ тэр үед чи ч өөр байсан! Харин Володя зөвлөгөө сонсмоор байна уу?

- За юу гэж?

- Хэрэв ямар нэгэн юманд эргэлзэж байвал өөрийнхөө сэтгэл зүрхийг сонсож бай, сэтгэл зүрх чинь хэзээ ч чамайг хуурахгүй бүхнийг ойлгож мэдэхэд чинь туслах болно.

- Харин одоо миний зүрх сэтгэл чамд хайртайгаа илчлэхийг тушааж байна гэвэл юу гэх вэ? Хариуд нь чи юу гэж хэлэх вэ? Лав чи бүгдэд нь ингэж хэлдэг үү гэсэн асуултаар хариулах уу? Анхны харцаар дурласан гэвэл үнэмших үү? Миний буруу юу?

- Буруу юу гэнээ! Би чамаас юуны ч тухай асуугаагүй.

- Тэгээд итгэсэн үү?

- Үнэнийг хэлэхэд мэдэхгүй, гэхдээ би чиний хувьд хайхрахгүй байх хүн биш гэдгийг сэтгэл минь мэдэрч байна.

- Хэрэв сэтгэл чинь чамайг хуурсан байвал яах вэ?

- Тэгвэл би л зовох байх.

- Чи зовохгүй ээ, яагаад гэвэл энэ бүхэн үнэн юм чинь. Тэгээд ч чи бямба гарагт уулзъя гэж хэлсэн байх аа?

- Хэрэв чи завтай бол уулзахыг санал болгож байна.

- Чамд гарч чадах эсэхээ би яаж мэдэгдэх билээ?

- Танай сургууль хоттой холбоо барьдаг биз дээ?

- Холбоо байгаа!

- Тэгвэл чамд энэ утасны дугаарыг өгье. Өдөр бүр утасдсан ч болно, гэхдээ 16:00-оос хойш, оройд би гэртээ л байж байна. Утсаар ярья гэж тохирох уу?

- Тохирлоо!

- За, боллоо. Чи яв даа, ийм удаан алга болохоор чинь чамайг хайж байж мэднэ!

- Тэгье. Буудал хүртэл гаргаж өгч чадахгүйг минь өөрөө ойлгох байх, уучлал хүсье.

- Ойлгож байна.

Тэд төгөл дундаас гарч ШНБ хүртэл явцгааж, тэндээс салцгаав.

Автобусны буудал руу хөтөлсөн модод гудамжаар орж Вераг харагдахгүй болохыг Бережнойтой хамт харцаараа үдсэн жижүүрлэгч түрүүч ийн хэлэв:

- Сайн охин байна, Володя, харахад л мэдэгдэж байна. Орой болохоор л хашаа хороогоор дүүрэн шаваардагуудаас ондоо нь мэдэгдэж байна. Надаас бусад нь азтай байх юм!

- Чи ч гэсэн өөрийнхөө хүнийг олох л болно. Баярласан шүү, Коля, би явъя даа!

- Яалаа гэж тэр вэ, тамхилбал сайн байхсан.

Владимир тал хайрцаг тамхиа харуулын ахлахад өгөөд сургалтын танхим руу буцаж явлаа.

Харин баасан гарагт ротын дарга нь Владимирт бямба болон ням гарагт чөлөөгөөр явах хуудас бичиж өгөв. Өдий хүртэл тохиож байгаагүй тохиолдол боллоо. Бүх юм сүүлийн мөчид ойлгомжтой болов. Дараагийн долоо хоногт сургууль дээр гардан тулааны тэмцээн зохиогдох болсон тул ахмад, Бережнойд хотын спорт цогцолборт бэлтгэл хийлгэхээр хоёр хоногийн чөлөө олгосон байв.

Ротын дарга ийм шийдвэр гаргана гэдэгт Володя итгэж байсан ч спорт танхимд очсонгүй. Түүнд түүнээс ч чухал хэрэг байлаа!

Тэр харин тэмцээний бэлтгэлээ тулаанд орохоос өмнөх ганцхан өдөр л хийв. Байнгын бэлтгэлтэй байдаг спортын дэд мастерын хувьд Бережнойд тэмцээнд орохын өмнөх ганц удаагийн бэлтгэл тулааны талбарт гарахад хангалттай байлаа.

Амралтын хоёр өдөр сум шиг л нисэн өнгөрөв. Эдгээр өдрүүдийг Володя, Вера хоёр цэцэрлэгт хүрээлэнд амарч, кафед суун цаг нөгцөөж, гудамжаар зугаалж хамтдаа өнгөрөөлөө. Тэгээд тэд салшгүй амраг хайртууд болон салж явцгаав. Энэ өдрөөс хойш Бережнойд оногдсон чөлөөт цаг бүгдийг тэд зөвхөн хоёулхнаа өнгөрөөдөг болжээ. Хэдхэн долоо хоногийн дараа тэд ойртон амраглахуйд өмнө нь амсаж мэдэрч байгаагүй сэтгэгдэл хоёуланд нь төрж, цаашид бие биенгүйгээр амьдрахын аргагүй мэт болж билээ.

Хэрэг явдал хурим хийхдээ хүртэл тулав. Верагийн эцэг эхтэй Володя танилцлаа. Залуусын холбоо харьцааг эсэргүүцэх хэн хүн ч байсангүй. Үнэндээ шууд бус ч, Бережнойтой ойр дотно танилцсаны дараа тэд, тэднийг гэрлэхийг зөвшөөрөв. Майн баярын өмнөхөн түүнийг дадлагын ажлаа дуусгасны дараа хуримаа хийхээр шийдэв. Энэ тухайгаа ч тэрбээр эцэг эхдээ дуулгалаа. Тэд ч ирэх бэлтгэлээ базаацгаасан авай! Шинэ жилийн шөнө тохиосон гамшигт явдал болоогүйсэн бол бүх юм сайхан байх байлаа. Үгүй дээ, ямар нэгэн аваар осол гарч нурж эвдрээгүй, хэн нэгэн айхавтар өвдөж, үхэж үрэгдээгүй юм. Гамшиг огт ондоогоор тохиосон билээ. Тэр тухай дурсахдаа Владимир тун эгзгээр хүлээн авдаг нь түүний буруугаас болж бие биенээ гэж тэмүүлсэн сэтгэл зүрхнийхээ аз жаргалыг бусниулсанд болой.

Бережнойн бодлыг тэдний ротын ээлжтэний илтгэл тасаллаа.

- Та энд байсан юм уу, нөхөр ахмад. Харин би таныг эрж хотхон болон батальон даяар бэдэрдэг байна шүү. Илтгэхийг зөвшөөрнө үү?

Владимир ийн асуув:

- За, юу гээч нь болоод чи намайг тэгтлээ шургуу эрж хайдаг билээ?

Ээлжтэн амьсгаадан байж:

- Ахлах ахлагч Дудашёв таныг яаралтай рот руу ирээч гэж хэлүүлж байна. Манайд ОХ гараад байна, нөхөр ахмад!

- Юун онцгой хэрэг гардаг билээ?

- Байлдагч Козлов түрүүч Вислов хоёр зодолдсон. Тэгээд ахлагч таны араас намайг явуулсан юм.

Ротын захирагч босож, ээлжтэнд товчхон тушаал өгөв:

- Явцгаая!

Таван минутын дараа Бережной салбарынхаа хуаранд алхан оров.

- Номхон! хэмээн үүдний ширээний дэргэд зогсох ээлжтэн тушаал өгөв.

Тэрхэн зуур гүйж ирсэн жижүүр:-Нөхөр ахмад, миний жижүүрлэх хугацаанд...

Владимир түрүүчийг илтгэж дуусахыг хүлээсэнгүй, ийн асуув:

- Дудашёв хаана байна?

- Энд, ротын албаны өрөөнд байна!

Ротын захирагч өөрийнхөө албан тасалгаанд оров.

Тэнд зөвлөгөөний ширээний ард ротын ахлагч сууж, хана дагуу Вислов Козлов хоёр зогсож байв.

- Ноомхон! гэж ахлах ахлагч босож тушаал өглөө.

- Болно. - гэж ахмад хариулаад:-За! Салбарт яагаад, юуны төлөө нударга зөрүүлдэг билээ?

Дудашёв түрүүчид хандаж:

- Вислов, ярь!

- Яагаад би гэж? Энэ Козлов л гэнэт уурлаад, эхлээд дайрсан шүү дээ!

Бережной дуугаа огцом өндөрсгөж:

- Харин тэгвэл, миний өмнө хүүхдийн цэцэрлэгийн тоглоом тоглохоо боль! Түрүүчээ юу болсоныг тодорхой илтгэ!

Гэтэл байлдагч Козлов түрүүлэн илтгэв.

- Намайг бүгдийг тайлбарлахыг зөвшөөрнө үү?

Ахмад түрүүч рүү харж байсан харцаа байлдагч руу шилжүүлж, хэлсэн нь:

- Тэгье. Козлов чамайг сонсож байна.

- Ийм хэрэг болсон юм, нөхөр ахмад. Гэрээсээ, найз охиноосоо захиа би авсан юм. Тэгээд чөлөөт цагаа эдлэхийг хүлээж тэвчилгүй шууд тавиулан дээр дугтуйг нь нээсэн. Уншиж эхэлтэл тасгийн дарга ирсэн. Өө эрж, дүрэм зөрчиж сахилга бат алдлаа гэж намайг ээлжийн бус манаагаар шийтгэнэ гэсэн. Тэгээд ч энэ бүхэн нь түүний зөв болохоор би хүлээн зөвшөөрч байна. Гэтэл тэр захиаг минь, миний тэгж их хүсэн хүлээсэн захиаг минь гараас булаан авч, хэдэн хэсэг болгон урчихсан. Нөхөр ахмад аа, ойлгооч дээ, энэ захианд... Гэхдээ, тэгээд л би дайрч, товчхондоо түрүүчийг цохисон. Тэр ч намайг. Хэрэлдэцгээсэн! Нөхөр ахлах ахлагч ирж салгах хүртэл! Яриа байхгүй би буруутай, ямар ч шийтгэлийг хүлээхэд бэлэн байна, гэхдээ яагаад захиаг минь урж байгаа юм вэ?

Бережной байлдагчийн яриаг анхааралтай сонсоод, түрүүчээс ийн асуув:

- Вислов, Козлов үнэн ярьж байна уу?

- Яг тийм, нөхөр ахмад!

- Ойлгомжтой! Байлдагч Козлов, захиа чинь унших боломжгүй болсон уу?

- Үгүй дээ! Би урагдсан өөдсүүдийг цуглуулж авсан, уншиж болно.

- За тэгвэл явж унш, би зөвшөөрч байна! Гэхдээ, бага даргын оноосон шийтгэл хүчинтэй хэвээрээ байгаа шүү.

Байлдагч ийн хариулав:

- Гүйцэтгэе, нөхөр ахмад, энэ бүхэн ингээд гүйцсэн үү?

Ротын захирагч захирагдагч руугаа харж:

- Чамд энэ бүхэн багадаад байна уу? Хуарангийнхаа буланд очиж амармаар байна уу эсвэл цэргийн шүүхээр ормоор байна уу?

- Огтхон ч үгүй.

- Тэгвэл явж захиагаа уншчихаад, тавиуланд очиж ажлаа хий!

Байлдагч гарч явлаа.

Тасалгаанд Владимир, Казбек болон түрүүч Вислов нар үлдэв.

Бережной тасгийн дарга руу ойртон очив.

- Түрүүчээ, дүрмэнд зааснаар өдрийн ажлын хуваарийг зөрчсөн захирагдагчаа шийтгэдэг чинь чиний зөв. Гэхдээ шийтгэчихээд гараа зүгээр байлгаж болсонгүй юу! Хэн чамд бусдын захиаг урах эрх өгсөн юм вэ? Үгүй бол чи өөрөө захиа авдаггүй юм уу?

- Вислов хариуд нь:

- Юу гэж дээ, захиа авдаг.

- Тэгвэл гэрээсээ ирсэн захиагаа унших чөлөөт цагийг үргэлж хүлээдэг байх нь ээ?

Түрүүч түгдчив. Захиа авсан хүн бүр хүлээж авангуутаа уншдаг болохоос энэ бүхэнд зориулсан өдрийн цагийн хуваарийг хүлээн хадгалж суудаггүй нь ойлгомжтой. Тиймээс ийнхүү хариулав.

- Үгүй!

- Тэгвэл Козловын юу нь чиний сэтгэлд таарсангүй вэ? Тэр шийтгэлээ гэж уурласан юм уу?

- Үгүй!

- Түрүүч ээ, тэгвэл яаж байгаа нь тэр вэ?

- Миний буруу, нөхөр ахмад!

Бережной шүүрс алдаж:

- Тийм ээ, захирагдагчаа цэргийн шүүхэд очих үйлдэлд өдөөн хатгаснаараа чи буруутай. Чи дайчин нөхрөө сахилгын батальонд илгээхийг хүслээ гэж үү?

Түрүүч огтхон ч эргэлзэж тээнэглэлгүй, хариу ийн өгүүллээ:

- Огтхон ч үгүй, нөхөр ахмад! Би ийм юм болно гэж огт бодоогүй! Тэгээд ч айхавтар юм юу болсон юм вэ? Хэнд ч байдаг бие биенээ л алгадсан ш дээ. Та энэ хэргийг битгий цааш нь дөвийлгөж илтгэл дээ, нөхөр ахмад аа, тэгэх үү?

Владимир өөрийнхөө ажлын ширээний ард сууж, түрүүчээс асуулаа:

- Чиний хэлснээс би, Вислов чамайг байлдагч Козловын нэр дээр илтгэх хуудас бичиж өгөх бодолгүй юм байна гэж ойлгож болох уу?

- Тийм бодол алга, өгөхгүй!

Бережной ахлах ахлагчид хандаж:

- Ахлагч аа, таны санал?

- Би эднийг эвлэрүүлж, энэ бүх хэрэгт цэг тавья. Мэдээж энэ хэрэг эдний салаан даргын ажил ч тэр өвчтэй байгаа болохоор би л хийхээс дээ.

- Тэг дээ, Казбек минь. Харин чамд, түрүүч ээ, албаны эрх мэдлээ хэтрүүлсний чинь төлөө донгодож шийтгэлээ!

- Мэдлээ, шийтгэлийг хүлээн авлаа!

Ротын дарга ийн асуув:

- Яагаад шийтгэл хүлээснээ чи ойлгож байна уу?

- Тийм!

- Ахлагч аа, багачуудыг хамт авч яв, эвлэрцгээг. Гэхдээ, түрүүч ээ, байлдагчтай эвлэрлээ гээд цаашдаа өвөр түрүүндээ ордог ах дүү боллоо гэсэн үг биш шүү. Салбарт харьцах харьцаа чинь дүрмэнд заасны дагуу байх ёстой шүү. Тэгээд ч хүүхдүүдээ, бид нэг баг гэдгийг бүү мартаарай! Ямар нэгэн зүйл тохиолдоход бид бие биенээ цээжээрээ хамгаална шүү дээ. Тулаанд бид л хамт орно! Энэ тухай хэзээ ч бүү март. Харин чи, Казбек, энэ талаар салаан дарга нартай ярилцаарай.

- Гүйцэтгэе, нөхөр ахмад!

Ахлагч Висловд хандаж.

- Явцгаая, түрүүч ээ!

Захирагдагсад нь тасалгаанаас гарлаа. Бережной ганцаараа үлдэв. Ротод болсон хэрэг явдлын талаар гаргасан шийдвэрээ тэр зөв гэж тооцож байв. Дүрмэнд заасны дагуу бол тэр ОХ-ийн тухай дээш нь илтгэх ёстой ч ингэснээр юу болох билээ? Козловын амьдралыг л баллах биш үү? Хамгийн гол нь шал дэмий зүйлээс болж шүү? Үгүй дээ, Бережной хүнийхээ хувьд ийм зүйл хийж чадахгүй. Тэрбээр чадахгүй!

Владимир тамхиллаа.

Дурсамж түүнийг дахин өнгөрсөн рүү хөтөллөө. Хараал идсэн тэртээх ерэн гурван он руу. Ирээдүйн офицерын амьдралыг огцом өөрчилсөн ямар хэрэг тэр үед өрнөсөн билээ?

Харин доорхи зүйл тохиолдсон ажээ.

Төгсөх дамжааны бүх сонсогч нарт арван хоёрдугаар сарын гучин нэгэнд хоногийн чөлөө олгов. Володя сүйт бүсгүйгээ баярлуулахаар Верад утсаар энэ тухай хэлэхэд, бүсгүй хайртдаа бэлэг бэлдсэнээ болон хоёр биендээ зориулж ширээ засахаа амлалаа. Өөрийнхөө ээлжинд Бережной, түүнд зориулж бэлдсэн гэнэтийн бэлэг бий гэдгээ ч битүүхэн ойлгууллаа. Гэхдээ тэр салааныхаа хүүхдүүдтэй арван цаг хүртэл хөвгүүдийн цэнгүүнд оролцохоор шийдсэнээ дуулгав. Вера зөвшөөрч, Володяг тэсч ядан хүлээх болно гэдгээ хэлжээ.

Гэвч бүх юм өөрөөр эргэсэн билээ.

Эхлээд хөвгүүд баяраа хэлцсэн ёсоор шампан дарс буудуулсан шиг тайван эхэллээ! Дараа нь явцын дунд архи ууцгаав. Володя том баяраар ч, үдэшлэг наадамд ч хатуу ундааг тавин граммаас илүү ууж байгаагүй атал нэг дамжааныхан нь түүнээс илүү уулгаж чадав. Тэр эхлээд 150 граммыг, дараа нь нэмж уугаад согтож, ээлжит хундаганы дараа биеэ хянаж чадахаа больжээ. Бүхий л болж буй үйл явдал түүнд хамаагүй мэт болж цаг хугацаа ухрах мэт болон хяналтаа алдан түшлэгт сандалд шигдэн сууж тэнэг юм шиг инээмсэглэнэ. Есөн цагийн үед энэ хооронд гадагш гарсан хэн нэг нь гаднаас тасалгаанд дарс болон гадаах хүйтнээс улаа бутарсан бөөн охидтой орж ирэв. Тэд хаанаас ороод ирэв ээ? Хэн тэднийг урьсан юм вэ? Согтууруулах ундаа ухаан санааг будангуйруулсан үед шүүн тунгаах ухаан гарах уу? Сонсогчдын ихэнх нь гоонь эрс байсан тул хэн нэг нь янхан дуудсан нь энэ байжээ. Ингэж завхайрал эхлэв! Шууд тайчих бүжиг эхлэж, архины шилээр тоглоцгооно. Хэн нэг нь хожигдсон нь нүцгэлэх мөрийтэй хөзөр тоглохыг уриалж, түүнд нь юу ч үл ухаарах болсон Бережной оролцож, удалгүй тэр оймс, шуудагнаас өөр хувцасгүй болж нүцгэрэв. Түүний өвдөг дээр алга дарам шуудагнаас өөр хувцасгүй нэгэн нүцгэн гунж суух агаад хэн гэдгийг тодорхой мэдэх чадалгүй болсон байв. Хүүхэн өөрийнхөө нүцгэн том хөхөө Володягийн хүчирхэг цээжинд наан тэвэрч, түүний чихийг зөөлхөн хазангаа хажуугийн өрөөнд орохыг урих агаад тэндээс аль хэдийн сонсогчид болоод хүүхнүүдийн дүрд нь хувирсан эрэгчин, эмэгчин адгуусын ухаангүй тачаадан хашхирах, гинших дуун дуурьсах ажгуу.

Вера 22:30 хүртэл хүлээгээд, түүний сүйт залуу хөвгүүдийн баяр дээр хирээ мэдэхгүй ууж дээ, тэндээс түүнийг авах хэрэгтэй болж гэсэн шийдвэр гаргав. Володя хаана байхаа урьдчилан хэлсэн болохоор бүсгүй тийшээ явлаа. Байранд ороод хамгийн чанга дээрээ орилох хөгжмийн дуу болоод зэрлэг хашхираан шуугиан, хөлс дааварласан олон нүцгэн биесийг хараад зогтусав. Гэхдээ хамгийн аймшигтай нь эдгээр замбараагаа алдагсдын дунд тэр өөрийнхөө Володяг нүцгэн, өвөр дээрээ шалдан хүүхэн суулгачихсан байхыг харлаа. Верагийн нүдний өмнө бүх зүйлс урван хөврөх шиг болов. Бүсгүй, Бережной руу ухасхийн очиж янхныг түүнээс салган авах, энэ мөчөөс эхлэн түүний хувьд ой гутам жигшүүрт нэгэн болсон хайртай хүнээ алгадчихгүй байхсан гэсэндээ биеэ барьж чадлаа. Вера гарч явлаа! Гэртээ ирээд, унтлагын өрөөгөө түгжиж эцэг эхийнхээ учрыг үл ухах харцны дор шинэ жилийн баярын шөнөжин цурхиран уйллаа. Хүсэн хүлээсэн шинэ жилийнхээ шөнө шүү! Бережной түүнд гэнэтийн сонин бэлэг амлаж байсан, түүнийг нь ингэж Вера хүртдэг байна шүү. Ингэж цаашид амьдрахыг бүсгүй хүссэнгүй.

Харин Володя сүйт бүсгүйгээ ирснийг ч огтхон ч анзаараагүй агаад хэдэн минутын дараа бүрмөсөн тасран ойчив. Гунжин үнээ иймэрхүү эрэгчинээс тэр юу ч олж долоохгүй гэдгээ ойлгоод заваан хараал урсган өөр сонсогчтой орооцолдохоор холдов. Хөдлөх тэнхээтэй байсан хүүхдүүд Бережнойг буйдан дээр хэвтүүлсэн агаад өглөөний зургаан цагт сэрдэг журмаараа тэрбээр сэрэв. Сэрээд хаана байгаагаа ер ухаарсангүй. Вера хаана байна вэ? Яагаад эргэн тойрон цөм гадныхан байдаг билээ? Шалан дээр ундуй сундуй унтацгаах түүний нөхөд болох сонсогчид, үл таних нүцгэн хүүхнүүд харагдана. Юу л хийчхэв ээ? Тэрбээр угаалгын өрөөнд орж, өчигдөр юу болсоныг сэргээн санахаар хүйтэн шүршүүрт удтал зогссон ч юу ч эргэн санахгүй байлаа. Хүйтэн усаар шавшуулсан бие нь хийсэн үйлдлээсээ айх айдаст баринтаглуулах мэт болж, тэрбээр ёоллоо. Түүнийг Вера хүлээж байгаа, харин тэрний байж байгаа царайг ээ? Тэгээд ч, тэдний тийм их хүсэн хүлээсэн шөнө, хамгийн адгийн амьтан шиг түүнийг орхиж, ганцаардуулан хаяж байдаг! Одоо тэгээд яах вэ? Вера руу очих хэрэгтэй! Эндээс холдон зайлъя! Ямархуу байдалтай байгаа нь таалтгүй ойлгомжтой, хайрт руугаа очъё! Тийм ээ, энэ бүхэн нь хүнд хэцүү, ичмээр, жигшүүртэй хэрэг ч, зайлшгүй очих хэрэгтэй! Түүнд бүгдийг нэн даруй тайлбарлах хэрэгтэй! Ядаж л энэ бүхнийг хийх гээд оролдоод үзэх хэрэгтэй!

Тэр яаран хувцаслаж, хараал идсэн энэ байшингаас гарч гүйлээ. Такси барьж, долоон цаг гэхэд тэдний сууцны хонхыг дарав.

Хаалганыхаа дэргэд хүлээж байсан юм шиг бүсгүй тэр дор нь онгойлгов. Түүний уйлснаас хавдаж, тарчилж зүдэрсэн, зовлонт царайг гэнэт хараад тэрбээр Вера бүхий л шөнө түүнийг, өөдгүй амьтныг хүлээж цөхөрснийг ойлголоо.

- Вера, би ойлгож байна... Гэвч гуйж байна ш дээ...

Бүсгүй түүнийг яриулсангүй.

Урагш нэг алхаад түүний хацрыг алгадахад Володя хэдийгээр амархан бултчихаж чадах байсан ч зайлсангүй.

- Энийг шинэ жилийн бэлэг болгоё!

Хоёр дах удаагаа алгадахдаа уйллаа. Гараа өвдсөнөөс уйлаагүй л болов уу. Цөхрөн гомдсоны улмаас урсах нулимс түүний хацрыг зүснэ.

- Энэ бол чамайг шалдан хүүхэн нүцгэн өвдөг дээрээ суулгасны чинь төлөө, заваан урвагч минь.

Гурав дахаа алгадлаа.

- Харин энийг салах ёс болгож байна. Ямар ч хурим найр болохгүй, сонсож байна уу? Ямар ч хурим болохгүй, цаашид ямар ч холбоо харьцаа байхгүй гэдгийг мэдэж ав. Чи, бидний хайр дурлалыг шавар шавхайтай хутгаж, түүнийгээ хямдхан янхнуудын зэрлэг садар наргиа цэнгэлээр арилжиж орхилоо. Энэ бүхний дараа чи ямар нүүрээрээ ирдэг новшийн амьтан вэ! Өөрийнхөө шалдан найзуудтай долоон уулын цаагуур далд ор, хараал идмэр минь! Чи ч Иуда (Иуда - Ийсусийг барьж өгсөн шавь нь) юм даа. Амьдралд минь тохиосон миний хамгийн гэрэл гэгээтэй, хамгийн ариун нандин бүхнийг бусниулаад хаячихлаа.

Верагийн сэтгэл багтран хийрхсэн байлаа.

Владимирийн нүүрний өмнө хаалга хаагдав. Тэрбээр юу хийхээ мэдэхгүй байв. Хаашаа явах билээ. Шатны гишгүүр дээр сууж, тамхиа асаалаа.

Ингээд бүх юм дуусдаг байжээ!

Тэр өөрийнхөө гараар, аминаасаа илүү эрхэмлэн байсан тэр бүхнээ хөнөөжээ!


Top
   
PostPosted: Sep.18.17 1:00 pm 
Offline
Өвөг Дээдсийн Сахиус Гишvvн
Өвөг Дээдсийн Сахиус Гишvvн

Joined: May.10.10 2:23 am
Posts: 713
чэчэний дайн гэж үнэхээр там л байсан гэсэн дээ, Антон ч жинхэнэ цэрэг эр юм аа, харин тэр урвагчид ямар зэвүүн байнаа, бүүр дээрээсээ удирдлагатай болцом байгаам даа, мөнгөни төлөө...хамаг уур хүрчихлээ, бас л шуурхай оруулж байна шүү, баярлалаа


Top
   
PostPosted: Sep.19.17 12:30 pm 
Offline
Гялалзах Одны Гялбаа Гишvvн
Гялалзах Одны Гялбаа Гишvvн
User avatar

Joined: Aug.02.10 8:07 pm
Posts: 275
ЕСДҮГЭЭР БҮЛЭГ

Дараа нь амралт залгаж, Володя урьдынх шигээ энэ үеэр гэртээ очсонгүй. Сургуулийнхаа дэргэд үлдэж, Вератай уулзахаар байнга оролдох болов. Гэвч бүсгүй түүний хувьд гэрийнхээ хаалгыг үүрд хаасан байлаа. Зөвхөн түүний аав нь л хааяа нэг түүнтэй хамт гадагш гарах аж.

- Володя минь, чи хэрэггүй дээ, дахиж энд битгий ир, хэрэггүй. Тэр өвдсөн, тэгээд ч түүнд маш хүнд байна. Чиний хийсэн үйлдлийг өршөөхгүй гэдгийг ойлго л доо! Залуу минь, чи юу хийчихсэн юм вэ дээ?

- Би буруугүй гэдгээ андгайлъя! Би хэн нэгэнтэй учир ургуулаагүй, тэгж ч чадахгүй, зүгээр л хэн нэгэнд нь хэрэгтэй л байсан байх. Яагаад гэвэл би биеэ үнэлэгчдийг ирэхээс өмнө архи уугаад тасарчихсан байсан шүү дээ, тэднийг бүгдийг нь чөтгөр аваасай билээ! Би Вераг ирснийг мэдэхгүй байна гэдэг намайг ямархуу байдалтай байсныг минь гэрчилнэ бус уу, өөрсдөө бодоод үзэлдээ?

- Эй, Вова минь, Вова минь! Надад юуг нь тайлбарлана вэ? Би бол ойлгож болно. Харин Вера яах вэ? Тэр чинь огт ондоо асуудал. Тэр жигшүүртэй өөдгүй явдлыг хэзээ ч өршөөхгүй хүн! Та хоёр хамт амьдрах л хувьгүй байж. Харамсалтай байна! Үнэнийг хэлэхэд харамсалтай байна. Бүх юм ингэж орвонгоороо эргэчих гэж, Володя минь. Чи түүнийг тайван орхи доо, гуйж байна,

- Тэгье дээ!

Бережной огцом эргэж, алхлаа. Хэдэн хоногийн дараа түүнийг салаатай нь хамт хоёр сар гаруй үргэлжилсэн цэргийн хэргийн болон засвар үйлчилгээний дадлагын ажилд явууллаа. Крамаренко л сургууль дээрээ дадлага хийхээр үлдсэн ажээ. Володя энэ бүх байхгүй байх хугацаандаа буцаж очоод яаж ийгээд эвлэрчих болов уу гэсэн найдлага өвөрлөж байлаа. Залуу, түүнийг ойлгож, өршөөн хүлээж буй огт өөр Вера руу буцаж очно гэж бодсоор байв. Түүний энэхүү итгэл найдвараас ганцхан нь биелсэн болой. Тэрбээр үнэхээр огт өөр Вера руу эргэн ирсэн билээ.

Тэр сургууль дээрээ ирээд Вера, түүний Вера нь Крамаренкотой сууж, түүний эхнэр болоод сар гаран болж байгааг мэдээд яасан их жигшсэн зэвүүцэж, хачирхан гайхсан гэж санана. Түүний жигшил зэвүүцэл, хачирхан гайхсан сэтгэл нь уур хилэн болон хувирав! Тэрбээр Крамаренкогийн ахалдаг арван хоёрдугаар рот руу явлаа. Нөгөөх нь ч өөрийнхөө салбар дээр байж байв.

Үг дуугүй босго даван орж, ахлагчийн эрүүн тус нударга буулгаваас, нөгөөх нь тасалгааны булан руу гараа алдлан ойчив. Дараа нь тэр Крамаренког угз татан босгож наран сүлжээ болон элгэн тус газар нь хоёронтоо нударгалав. Ахлагч өвдсөндөө эвхрэн унав. Володя түүний дээрээс тонгойж:

- Яана гэнээ? Гичий минь, нөхцөл байдлыг ашиглаж байна уу? Вераг минь надаас салгана гэнээ? Долоо хоногийн дотор салах өргөдлөө өгөхгүй бол боож ална шүү, муу золиг минь, ойлгов уу? Би түүнийгээ хэнд ч өгөхгүй!

- Тэр бол миний эхнэр, эхнэр минь ч хэвээр байх болно, чи өөрөө л бүгдийг балласан биз, баатар минь!

- Гичий минь, чи юу гэнээ?

Володя Крамаренкогийн зодуулж тэнхэл алдсан биеийг өөр лүүгээ татаж:

- Чи хэлснээ давтаадах!

- Вера миний эхнэр, харин чи намайг зодсон шангаа хүртэнэ ээ! Сахилгын батальон гэж сайхан юм байдгийг мэдэх л болж дээ!

Владимир толгойгоороо ахлагчийн нүүр рүү хүчтэй мөргөж, ухаан алдуулав. Тэгтэл түүнийг, зодоон цохионы шуугианаар гүйлдэн ирсэн сонсогч нар барьж авч хүлэв.

Ингээд гурван цагийн дараа Бережной цэргийн хүрээний сахилгын байрны мөрдөн байцаалтын дараа шийтгүүлэгчдийг тусгаарлан хорих хэсгийн ганцаарчлан хорих өрөөнд сууж байлаа. Цэргийн шүүхээр хэргийг нь шүүхийг Володя хүлээж байв. Юутай ч, Вера өмгөөлөн хамгаалсан уу, үгүй бол түүнийг хамгаалахаар эелэн нэгдсэн, дүрэмдэх дуртай ахлагчийг нийтээрээ үзэн ядацгаадаг батальоны хамт олны хүчин чармайлт уу, ямартай ч асуудлыг зодоон цохионд хүргэсэн буруутанг өөрийгөө гэж Крамаренко хүлээсэн байв. Төгсөлтийн шалгалт хүртэл хоёрхон сар үлдсэн болохоор сургуулийн удирдлага ч хэргийг хөөрөгдөхийг хүссэнгүй юу, Бережнойд холбогдох эрүүгийн хэргийг хааж, улсын шалгалт хүртэл Володяг сахилгын байрны ганцаарчилан хорих өрөөнд хорихоор шийтгэв.

Тэр тийнхүү хоригдохын зэрэгцээ улсын шалгалтандаа бэлдэж байтал харуулд сургуулийнх нь сонсогчид гарах үеэр түүн дээр нэгэн үдэш ахлах дэслэгч орж ирэв. Тэр бол хоёрдугаар дамжаанаас эхлэн салаан даргаар нь ажиллаж буй бөгөөд өнөөдөр үүрэг гүйцэтгэж байгаа харуулын даргаар томилогдсон офицер байв. Тэр мухар сандал авч ирж Бережнойн өмнө суугаад, тамхиа гаргав. Чандлан хорьдог хэдий ч тамхилцгаав. Ахлах дэслэгч ийн асуув:

- Кобвой минь, сууж л байна уу?

- Тийм, нөхөр ахлах дэслэгч.

- Чи чинь яахлаараа тийм тэнэг хэрэг хийдэг байнаа?

- Харин тийм ээ, ухаантай байсан бол энд орно гэж үү дээ?

- Бас ч гэж зөв шүү! Би чамайг ойлгож байна. Надад ч гэсэн иймэрхүү явдал тохиож л байсан. Эхнэр минь намайг араар тавьж байхад, би түүнийг хайрладаг байв. Барих л юм бол буудна гэж тангараглав! Би тэгэхэд харуулд гараад, гэр рүүгээ сэмхэн очтол, харин тэнд миний үнэнч хонгор, соёлын төвийн дарга хошуучтай хөнжилдөө зугаацаж байдаг байгаа ..

- Тэгээд яагаад буудаагүй юм вэ?

- Буу баарчихгүй юу, сумны хоолойд сум баараад, түүнийг гаргаж хаях хооронд нууц амрагууд шалдан чигээрээ цонхоор гудамж руу үсэрцгээсэн. Цонхоо онгойлгоогүй гээд л боддоо. Нийтийн дан байранд байсан нь зол болж нэг давхраас үсэрцгээсэн юм. Тийм л юм болсон! Гэхдээ тэр бол эхнэрийн маань буруу байсан, харин чинийх бол? Төлөв төвшин бүсгүй байна билээ, чи бол ердийн нэг жаал, юу нь болохоо байчихав? Чамайг бусдын л адил сүйт бүсгүйтэйгээ муудалцсан гэж сонссон. Харин яах гэж “талхи”-ийг зодож байгаа юм вэ? Тэр ямар хамаа байсан юм вэ? Эмэгтэй нь зөвшөөрөөгүй байхад хурим хийхгүй шүү дээ. Тэгэхээр тэр бүсгүй өөрийнхөө хүслээр түүнтэй суусан байгаа биз дээ? Яалаа гэж ахлагчийг зодож байгаа юм вэ?

- Түүнийг мунхаг зан гаргасных нь төлөө!

- Хэрэв энэ бүхэн юуг ч юм өөрчилдөгсөн бол би ойлгохсон, гэтэл чи сахилгад суух шан л хүртлээ шүү дээ. Хэргийг хэрэгсэхгүй болсон нь, сайн хэрэг. Тийм үү! Далиманд нь хэлэхэд чи өөрийнхөө сүйт бүсгүй асан бүсгүйтэй уулзахыг хүсэж байна уу?

- Юу?

- Тэр бүсгүй ирсэн. Чамтай уулзуулаач гэж гуйсан юм. Цэргийн хүрээний харуулын албаны дүрмээр хориотой ч гэсэн, болох л юм. Чиний л шийдэх хэрэг! Хүсэж байвал нааш нь оруулъя, үгүй гэвэл татгалзчихна. Гэхдээ, би л чиний оронд байсан бол түүнтэй ярилцах л байсан. Минийхээр бол, юу ч өөрчлөгдөхгүй боловч, чамд арай л амар болж магадгүй юм. За, яах вэ?

- Оруулчих!

- Зөвхөн түргэхэн шиг уулзахыг хичээгээрэй, тэгэхгүй бол ямар нэгэн шалгалт ирэх юм бол түүнийг энд нуух газар байхгүй болохоор хэцүү юм болно шүү, гэхдээ харин ярих чухал юм байгаа бол битгий яараарай, хэрэв ямар нэгэн юм болбол арга хэмжээ авах болно.

- Танд баярлалаа, нөхөр ахлах дэслэгч.

- Сонсогч оо, чамд амжилт хүсье!

Тэр гарч явж, таван минутын дараа сахилгын байранд Вера орж ирэв. Гашуудлын хувцас мэт бүх хувцас нь хар өнгөтэй байлаа.

- Сайн байна уу, Володя.

- Сайн л гэх үү дээ.

Вера ахлахын авчирч тавьсан сандлыг өнцөгдөн суув.

- Энд чинь ямар аймаар харанхуй, тохьгүй байдаг юм.

- Тийм шүү. Энэ бол чиний унтлагын өрөө биш.

- Чиний л буруу ш дээ!

- Харин тэгээд би ямар нэгэн гомдол гаргасан гэж үү?

- Үгүй, чи тэгдэг нь ч биш

- Яах гэж ирээ вэ?

- Мэдэхгүй. Гэнэт л чамайг харах хүсэл минь тэсвэрлэхийн аргагүй болгов. Уулзуулбал сайн л биз гэж бодоод ирлээ. Харин үгүй гэх юм бол магадгүй сэтгэлд амар болох ч юм бил үү? Ядаж л тайвширна биз!

- Юу чамайг зовоогоод байгаа юм вэ?

Володягийн асуултанд Вера хариулсангүй, өөрөө асуув:

- Володя надад хэлээч, хараал идсэн тэр шөнө чи үнэхээр хэнтэй, юу ч болоогүй юу?

- Одоо энэ бүхэн чамд ямар ялгаа байнаа?

- Маш их!

- Байхгүй. Хэнтэй ч, ямар ч харьцаа байхгүй! Зөвхөн архи уугаад тасарчихсан байсан! Тэгээд ч би юу ч санахгүй байна. Чи намайг уудаггүйг мэднэ шүү дээ, харин тэнд... Тэгээд ч одоо энэ тухай юу ч ярих юм билээ?

- Чамайг шүүхээр яллахгүй, сургуулиа төгсөх болсон гэж надад хэлсэн.

- Надад, намайг шүүнэ үү, үгүй юу, ялгаа алга.

- Ойлгож байна.

- Одоо юу ч гэж ойлгоод оройтсон. Хийдгээ хийсэн гэж ярьдаг байхаа! Намайг шүүхээр шүүж, хэдэн жил өгөх нь аймшигтай биш байна. Айж байгаа юм минь огт өөр зүйл. Энэ бол чи намайг үнэмшихгүйд л байгаа юм. Тэр бүү хэл, тайлбарлаж ойлгуулах гэснийг минь сонсохыг хүсээгүйд байгаа юм! Бүгдийг өөрөө шийдсэн. Нэг мөсөн! Миний хувьд аймшигтай болоод гомдолтой байгаа юм бол энэ. Тэгээд бас, намайг байхгүйд Крамаренкотой гэрлэсэнд. Одоо болтол намайг хайрласаар байж шүү! Хайрласаар л байгаа биз дээ?

- Миний тухай яриагүй шүү!

- Харин намайг гэх сэтгэл чамд огтхон ч алга байна. Тийм ээ, би буруутай! Болсон бүх явдалд буруутай! Гэхдээ, миний хүртсэн шиг шийтгэлийг өөр хэн нэгд бүү хүртээ гэж бурханд залбиръя! Энэ бүхний төлөөсийг би бүрэн дүүрэн, тэр ч байтугай хийгээгүй хэргийнхээ төлөө хүртлээ. Тэгэхээр миний тухай юу ч ярихав дээ? Яв даа, Вера минь болж өгвөл өөрийнхөө эр нөхөртэйгөө жаргалтай амьдраарай. Миний тухай март даа. Тэр нь ч бид хоёрт хоёуланд нь дээр байх! Яв даа, чамайг гуйж байна, миний бие муу байна!

Урсан буй нулимсаа арчаад, Вера босож, хаалга чиглэн алхлаа. Гэнэт зогтусав.

- Володь, итгэнэ үү...

- Зөвхөн энэ бүхний төлөө, Вера минь, намайг өрөвдөн хайрлах хэрэггүй, тэгэх үү? Үүнийг л чамаас эрхэмлэн гуйя!

- Тэгье. Харин, би чамд хайртай юу гэдгийн хувьд бол? Тийм ээ, хайртай! Хагацъя, хайрт минь!

Бүсгүй хаалганд тулан очиход, Володя түүнийг зогсоож:

- Вера! Намайг өршөөгөөрэй!

Бүсгүй толгой дохилоо.

- Тэгээд бас чи бол миний хувьд чин үнэн зүрхнээсээ хайрлаж дурласан цорын ганц бүсгүй минь болж үлдэх болно гэдгийг үүрд санаж яваарай. Хагацъя даа!

Хаалга хаагдаж, Бережной ганцаарчлан хорих байранд үлдлээ. Тэрбээр хана руу дөхөн очиж, нударга зангидан хана балбахуйд гарын нь цусанд бялдахыг ч үл анзаарах ажгуу. Зөвхөн түүний амнаас гинших дуун л гарму.

Сахилгаас гараад шалгалтаа өгөөд, төгсөхөөсөө өмнө чөлөөгөөр гарч хотоор явж байхдаа нэгэн орой офицеруудын ордны цэцэрлэгт хүрээлэнд очив. Вераг Крамаренкотой бүжиглэж буйд гомдоод сууж байсан түшлэгт урт сандлыг эрж олов. Суугаад, тамхиллаа.

Тэгэх л учиртай байсан юм байлгүй, зэргэлдээ нь урьдын танил будаг шунх болсон бүсгүй дахиад байж байх аж!

- Хүүеэ! Би хэнийг харж байнаа? Эдик үү дээ? Тэнд тэгээд ямархуухан л байна даа? Яагаад хүрлийчхээ вэ?

- Чамайг Алла гэдэг байх аа?

- Хараач, мартаагүй байна! Тэгээд юу гэж?

- Алла, нөхөрт гарахыг хүсэж байна уу?

- Юу?

- Нөхөрт гарахыг хүсэж байна уу гэж асууж байна?

- Эдик арай чамтай биш биз дээ?

- Миний нэр Володя. Тэгээд надтай үнэхээр гэрлэмээр байвал, явцгаая!

- Тоглоогүй биз?

- Үнэнээсээ хэлж байна.

- Тэгээд явъя гэвэл юу шаардлагатай юм вэ?

- Иргэний үнэмлэхээ аваад ир!

- Түүнийг чинь би үргэлж биедээ авч явдаг юм!

Владимир шийдэмгий босов.

- Явцгаая!

- Хаашаа?

- Мэдээж, гэрлэлтийн товчоо руу! За, тэгээд? Эргэж буцаагүй байгаа дээр минь шийд!

- Би бэлэн байна!

- За, тэгвэл урагшаа!

Гурван өдрийн дараа Володя биеэ үнэлэгчтэй гэр бүлээ батлуулж, төгсөлтийнхөө үеэр болон цааших өдрүүдэд Вератай уулзалдсангүй. Диплом болон мөрдэс гардуулах ёслолд бүсгүй ирээгүй эсвэл түүнийг Володя цугларсан олны дундаас олж хараагүй байх, Аллатай хамт алс холын цэргийн хүрээ рүү явцгаав.

Хоёр долоо хоногийн хугацаанд л үнэнч гэргийн дүрд тоглож тэссэн Алевтина, дараа нь зугаалж гарав. Завхай зайдан байна гэдэг түүний мах цусанд шингээстэй төрсөн бололтой. Сарын дараа тэд салж, Владимир ч Тажикстанд байрлах 201 дүгээр дивизэд шилжих өргөдлөө өгчээ. Тэнд хилийн застав руу хангалт хүргэх цувааг удирдан, анхныхаа тулаанд орж, мөн тэнд өөрийн анхны шагнал “Гавьяаны төлөө” медалиа хүртэхийн зэрэгцээ нэгэн зэрэг хоёр шарх олсон билээ. Дараа нь улс төрийн орлогчтойгоо муудалцаж улмаар Чечень дэх цэргийн бүлэглэлийн ангиудад үйлчлэх энэхүү автотээврийн тусгай батальонд шилжин ирсэн амой. Ийнхүү долоон жил алба хаасны эцэст хувь тавилан түүнийг дахиад Вератай учруулсан нь энэ болой. Мөн түүний хууль ёсны нөхөртэй! Энэхүү он жилүүдэд Владимир олон эмэгтэйтэй учирсан ч, хэн нь ч, хэзээ ч түүнд Верагийн бэлэглэж байсан шиг аз жаргалыг хүртээж байсангүй. Тэгээд ч бүсгүй түүний сэтгэл зүрхэнд анхны болоод бүтээгүй дурлалын дурсамж болон хадгалагдсаар ирсэн болой.

Харин одоо тэд, Володя Вера хоёр энд штабт, Бережной өөрийнхөө шинээр томилогдон ирснээ захирагчид илтгэхээр ирэх үед учирсан билээ. Вера цонхны цаанаас штаб руу ирж яваа хэзээ нэгэн цагт түүний дурлалт залуу байсан сонсогч, өдгөөгийн ахмадыг хараад сэтгэл нь догдлон хөдөлсөн амой. Тэгээд бичиг хэргийн өрөөнөөс түүнийг угтан гарлаа.

Одоо Володягийн туйлын гайхшрах, мэгдэн сандрах ээлж ирлээ. Түүний зүрх сэтгэлд үүрд хадгалагдан үлдсэн эмэгтэйг хараад тэр зөвхөн ийн дуугарах аж:

- Вера ? Чи юу?

- Володя! Танихгүй байна уу? Би тийм их өөрчлөгдөж үү?

- Үгүй! Гэхдээ ийм санаанд оромгүй учрал тохиосонд би бүр алмайран гайхаж байна. Чи минь? Тэгээд энд байна гэдэг чинь? Тэгэхээр хошууч...

- Тийм ээ, Володя, миний нөхөр хошууч Крамаренко батальоны штабын даргаар ажилладаг юм, тэгээд л би түүний ажилладаг газар байгаа нь энэ. Гэртээ ч, албанд ч цугтаа байж байна даа. Харин чи манай энэ бөглүү зэлүүд газар ямар ажлаар ирээ вэ? Томилолтоор явна уу?

- Үгүй дээ, Вера. Нэгдүгээр ротын захирагчаар томилогдон ирж байна.

- Бурхан минь! Одоо яанаа?

- Хүлээж бай, Вера.

- Юу ч битгий яриарай, Володя! Би чамайг харсандаа маш их баярлаж байна гэхээс илүүг хэлж чадахгүй нь, гэхдээ дараа энэ бүхний тухай ярилцъя, тэгэх үү? Бидний танил гэдгийг гаднын улс мэдэх хэрэггүй байх.

- Тэгье! Хэлснээр чинь болог. Би чамайг харсандаа маш их аз жаргалтай байна гэдгийг мэдэж ав. Вера минь, аз жаргалтай байна. Яаж тайлбарлахаа ч мэдэхгүй байна.

- Зүгээр дээ, тайлбарлах хэрэггүй, албан ажлаа хөөцөлд. Би өөрөө, энэ бүхний тухай ярилцаж болох байр орон, цаг завыг олох болно. Яв даа! Өө, медалиа зас, “Гавьяаны төлөө" байх шив? Тэгэхээр байлдсан байх нь ээ?

- Байлдсан!

- Дайнд яваад эргэж ирсэн байх нь. За яв, яв, гуйя чамайг.

Владимир хүлээн авах өрөөнд орж, тэндээс томилогдон ирсэн тухайгаа илтгэхээр захирагч руу оров. Ийм тохиолдолд заншил болсон танилцах яриа өрнөв. Захирагч танилцуулахаар штабын даргаа урив. Хүмүүжил эрхэлсэн орлогч нь томилолтоор явсан тул Бережнойтой дараа танилцуулахаар болов. Зэвсэглэл техник, хангамж эрхэлсэн орлогч тухайн үед ажилтай байлаа. Крамаренко дуудсан даруйхан шууд орж ирлээ.

- Нөхөр дэд хурандаа, орохыг зөвшөөрнө үү!

Тэр цэмцгэрхэн, зориудын ширүүн төрхтэй, яльгүй биеэ тоосон, буйртай харагдах ажээ. Яг л Владимирын, түүнийг сургуульд байхынх нь төрхөөр төсөөлж байсан, тэр л төрхөөрөө байх амой. Тэрбээр Владимирыг хараад түүнийг таньсан ч, гагцхүү огтхон ч таньсан шинж гаргасангүй, харин ч дүрмийг хатуу баримтлан:

- Нөхөр дэд хурандаа, хошууч Крамаренко таны тушаалаар ирлээ!

- Болно, Геннадий Семенович, нэгдүгээр ротын шинэ захирагч ахмад Бережнойг танилцуулъя.

- Бид танилууд, Дмитрий Михайлович!

- Өө тийм үү? гэж захирагч гайхан дуу алдав. - Эртний танилууд уу?

- Хамт сурч байсан юм. Нэг сургуульд, нэг батальонд.

- Тэгэхээр нэг дамжааныхан байх нь ээ, нэг онжавууд гэж ярьдаг байхаа? Гайхалтай. Харав уу, ахмад аа, чиний нэг дамжааны нөхөр чинь аль хэдийнээ хошууч цолтой болчихсон байна шүү дээ! Тэгэхээр түүнтэй нэг эгнээнд очоорой. Тэр бол манай ангид албан үүргээ хэрхэн биелүүлэх талаар үлгэр жишээ болсон хүн. Сахилга батыг эрхэмлэн сахиулж, арга хэмжээ авахдаа хатуу ширүүн ч шударга хүн, бүгд тийм байдаг болоосой! Чиний алба хааж байсан ангидаа, улс төрийн орлогчтой болсон хэрэг явдлыг мартъя. Бүхнийг тэгээс эхэлцгээе, энэ бүхэнд чамд хошууч Крамаренко тусална гэдэгт би итгэл төгс байна.

Дараа нь яриа хөөрөө хэвийн байдалд шилжиж, хэзээ, юуны төлөө шагнагдсан, гэр бүлтэй эсэх, гоонь эр үү гэх мэтчилэн цааш явав. Ярианы сэдэв дуусч, захирагч тухайн үед чөлөөтэй болсон материал-техникийн хангамжийн орлогчоо дуудаж, хүрэлцэн ирсэн офицерыг нийтийн байранд оруулахыг тушаав. Хоёрдугаар ротын захирагч ахмад Сергей Антоновтай нэг өрөөнд оруулахаар болсон агаад түүнийг энэ ангийн хамгийн дайчин офицерын нэг, гавьяат эрхэм, мөн түүнчлэн байлдааны бус цагийн байдалд бүхнийг “цээжээрээ хамгаалах”- ыг сонирхогч, яахаас ч буцахгүй наргианч, салан задгай нэгэн хэмээн хэлцдэг ажээ. Түүний “дүрсгүй зан”- гийн тухай Бережной батальон дээр өнжсөн эхний өдрөө л дуулсан амой. Харин орой нь нүүр тулан танилцсан болно.

Владимир өрөөндөө эд агуурсаа байрлуулангаа Верагийн тухай бодож байлаа. Түүнтэй уулзаад сэтгэл зүрх нь догдлон хөдөлсөн болой. Одоо бүсгүй байнга зэргэлдээ байх болно гэсэн ойлголт зүрхийг нь хүчтэй цохиход хүргэх авч, нөгөө талаар бүсгүйн өөрийн эрхгүй “одоо яанаа?” гэсэн дуу алдалт, асуултын тэмдэг болохыг тэр ухаарах ажээ. Үнэхээр ирээдүйд юу болох бол оо? Тэр нөхөртэй, гэхдээ түүнийг хайрладаг хэвээр, залуу ч түүнд хайртай, тэд удахгүй хамт байх болно гэдэгт Владимир эргэлзсэнгүй. Дурлалын гурвалжин үүсэж, тас цавчих ажил өмнө нь бий боллоо. Тэгээд Владимирт түүнийг тас цавчих үүрэг оногдлоо! Өөрөөр Бережнойн хувьд амьдарч чадахгүй болой. Чөтгөр гэж! Чухам яахлаараа түүний хувьд амаргүй байх нь тодорхой энэхүү дивизийн эл батальонд, эхнэрийг нь хайрладаг тэр л хүний захиргаанд авчирдаг байнаа? Яагаад хувь тавилан өөрөөр зохицуулж болоогүй юм бол оо?

Тэгтэл Бережнойн эх захгүй будлиант бодлогошролыг тасалж, энэхүү цэргийн хүрээний алдартан, түүний хөрш болоод хамтран ажиллагч ээлжит томилолтоосоо бууж ирэх нь тэрээ.

Тэрбээр тун өвөрмөц маягтай орж ирсэн агаад Бережной сүүлд мэдэхэд энэ нь түүний зуршил болсон үзэгдэл байсан болой. Эхлээд хонгилд согтуу хүний чанга агаад хөгжилтэй дуу сонсогдов. Энэхүү дуу нийтийн байр даяар Высоцкийн дууг цуурайтуулж:

...Цэцэг жимс дэлгэрч

Сэтгэл зүрх үймэрнэ

Үймэрсэн сэтгэлээ сатааруулж

Чихэр жимсхэн хүлхэнэ...

Үүнтэй зэрэгцэн эр хүний гуйвагнасан, чанга алхаа дуулдана. Харин араас нь нийтийн байрны жижүүрийн дуу хангинаж:

- Антон! Хогийн шаар минь! Орилохоо боль! Хүмүүс амарч байхад, харин чи гэж...

- Лида?! Биеэ даруухан авч яваач, хэмээн согтуу хүний хоолой хариу хэлэх сонсогдов.

- Энэ чинь, намайг биеэ даруухан авч яв гэнээ? Антон чи бас ална шүү! Сонс. Харин эхнэр чинь чамаас зүгээр ч нэг зугтаагүй бололтой. Ийм юмтай амьдарна гэдэг зовлонгийн далай л гэсэн үг!

Өрөөний хаалганы бараг дэргэд алхаа зогсож, түүний эзэн хонгилд зогсон хэлээ билүүдэгч жижүүртэй хэрүүлээ үргэлжлүүлж:

- Харин энэ чинь л Лида, дэмий балай үг байна! Яагаад эхнэр минь явсныг хэнд ч хэлээгүй юм, ганцхан чамд хэлэхээс дээ.

- Тэгээд яагаад явсан юм вэ?

- Лена намайг архичин гэж хаяж яваагүй юм, хэдийгээр энэ байдал минь мэдээж нэлээдгүй үүрэг гүйцэтгэсэн, гэхдээ их биш. Үгүй шүү! Хөөрхий бүсгүй миний бэлгийн хэрэгцээ болон түүнийг эзэмдэх дур хүслийг минь тэсэж чадаагүй юм. Би түүнийг орондоо тамир тэнхээгүй болтол нь эдэлдэг байсныг минь тэсэж чадалгүй зугтчихсан юм, ойлгов уу? Гэхдээ, чи юугаа ч ойлгов гэж дээ? Чи энэ бүхнийг өөрөө, лавтайяа нэг хүчлээд бүлэхэд нь зөвхөн хариуд нь түлхээд л болдог байх.

- Чөтгөр лүүгээ тонил, чи!

- За энэ дээ! Энэ чиний хэлж чадах ганц зүйл үү? Харин цааш нь хэлэх юм байхгүй бол ердөө дуугүй болчих. Ядаж л, арай ухаалаг харагдах болно.

Эмэгтэйд лав хариу хэлэх үг олдоогүй бололтой, тиймээс офицер залуу үргэлжлүүлэн:

- Харин Лида минь, сайн санаж чамд би нэг зүйлийг нууцаар хэлье, өөрөө нууц амрагтай бол. Тэгвэл чи баян хуурчтай болж, учир битүүлэг нэгэн болно, тэгээд чи аймшигтай болоод сэтгэл татам нууц тээгч болох болно шүү дээ. Шууд л, чиний яагаад ч юм олны өмнө дэлгэх гээд байдаг бүх дутагдал чинь харагдахгүй болно.

- Харин тэгээд нууц амрагаа чамайг гээд бүртгүүлчих үү?

- Муугүй санаа, илүүдэхгүй сэтгэлгээ байна. Гэхдээ энэ бол чиний шийдэх хэрэг, хэрэв чи өөрөө намайг сонгох юм бол, бодож үзэх болно гэж офицер хүнийхээ хувьд үгээ хэлье!

- Тонил, чи цаашаа!

- За энэ чинь, дахиад л! Гомдчихоо юу? Дэмий дээ! Би чамд, намайг тойрон хүрээлж буй хүмүүсийн адил, зөвхөн сайн сайхныг л хүсэн ерөөж байна. Харин хүнийг байнга хаашаа нь үл мэдэгдэх чиглэлд илгээнэ гэдэг бол муу зүйл шүү, Лида, маш муу! Би бол чиний хувьд ойрын ирээдүй чинь байж болох юм гэж хэлэх байна, хүн зөвлөгөө өгөхийг гуйж болно шүү дээ. Зөвлөгөө ч биш, онож хэлбэл чиглэл юм уу?

- Юу? Ямар чиглэл вэ?

- Анхааралтай сонс. Ойлгож магадгүй! За тэгээд:

...Чонон сүргээс буруулж

Хөлөг морио зовооном

Зулын гэрэл бадарсан

Хязгаар нутгийг надад заагаач...

- Юу? гэж юу ч ойлгоогүй эмэгтэй асуув.

- Юу, юу гэж? За Лида минь, чи миний зүрх сэтгэлд энэхүү зулын гэрэлд хүрэх замыг заагтун!

- Тонил чи, цаашаа! гэж жаахан бодолхийлснийхээ дараа жижүүр давтан хэллээ.

- Эй, Лида минь, чамаас ашиг гарахгүй нь. Намайг нууц амрагийн үүрэгт тохирохгүй гэж байх шив. Энэ чинь намайг цагийг нь олж чамд илгээж байхад шүү?

Хаалганы цаана чанга инээх дуу гарч:

- Битгий гомдоорой, Лида, би тоглосон юм. Чи бол ердийн л нэг хүүхэн, жирийн эмсийн солиотой яриа ярьдагтаа санаа бүү зов, бүх юм хэвийн. За тэр яахав, хөрштэйгөө танилцахаар орлоо!

Хаалга онгойж, босго даван дүрэмт хувцасныхаа бүх товчийг тайлж энгэрээ задгайлсан, наранд борлосон, сахалтай өндөр ахмад орж ирэхийг харвал, толгойны үс нь шар хэдий ч сахал нь улаан шар өнгөтэй ажгуу.

Тэр тасалгааг хөндлөн гулд явж орон дээрээ суугаад, Бережной руу хараад:

- Танилцахыг зөвшөөрнө үү? гэж офицер асуув.

- Тэгээч дээ-гэж Владимир зөвшөөрлөө.

- Алик де Лонский, өөрийн биеэрээ байна!

- Ийм тохиолдолд би бол Гвадалахар орчим унасан испаний нисгэгч Мигель байна!

- Ай даа бас гэж, хэмээн ахмад танилцсандаа сэтгэл хангалуун байгаагаа илэрхийлээд, энд байх бүхий л хугацаанд минь анх удаа эр хүн шиг хүн суулгалаа.

Тэр босож, хаалгаар шагайн, жижүүрийг дуудаж:

- Лида! гэж хашхирав.

Хариу дуугарсангүй.

- Лида! хэмээн улам чанга тэр хашхирлаа.

- Чи юу болоод дахиад хашхираад унав аа?

- Албаны болон өөрийнхөө нэрийн өмнөөс танай нийтийн байрны бүх аальгүйчүүдэд онцгой талархал илэрхийлье!

- Яалаа гэж вэ?

- Хүн шиг хөрштэй болсны төлөө, тэгэхгүй бол бүх “сүргээрээ” яаж ийгээд оролдоод унана. Чи тэдэндээ тушаалаар хөхүүлэн шагнасан тухай дамжуулан мэдэгдчих.

Тэр тасалгаанд буцаж орж ирж, ор луугаа цүнхээ чулуудахад дотроо юмтай шилэн лонхны харчигнах дуу гарав. Гараа сунгаж:

- Сергей Антонов. Антон-гэвэл товч болоод амархан, манай автобатальоны хоёрдугаар ротын захирагч.

- Владимир. Бережной! Энэ батальоны нэгдүгээр ротын захирагч, ахмад.

- За яамай! Архи уудаг уу?

- Талханд л их дуртай.

- Ойлголоо! Даруулга өөрт чинь байна уу? Би юу ч үгүй болчихсон!

- Жаал жуул юм олдох байх аа.

- За тэгвэл надад гударчих юм олдох нь ээ, тэгэхээр ахмад аа, танилцсанаа ч, миний болоод миний хүүхдүүд ээлжит томилолтоос эргэн ирснээ ч тэмдэглэцгээе!

- Хол явцгаасан уу? гэж Владимир асуугаад, чемоданаас годгор хиам, хоёр хэрчим гуяаны утсан мах, талх гаргав.

- Хол явсан уу гэж асуув уу? гээд Антон эрүүл нүдээр Владимир руу ширтээд. - Үгүй дээ, энүүхэнд. Тулаанд. “Чехни”-д эвгүй шүү дээ!

- Тэр ч ойлгомжтой!

- “ГТ”-медаль, чамайг Кавзазад тулалдсаны төлөө “Гавьяаны төлөө”-гөөр шагнасан уу?

- Үгүй! Таж-д!

- Тажикстан ч бас амаргүй газар, ууцгаая! Чамд дүүргэчих үү?

- Өөртөө хийсэн шиг!

Хундагатайгаа хөнтөрцгөөсний дараа яриа дахин үргэлжилж, Антон ийнхүү асуулаа:

- Харин чамайг, манай энд ямар гавьяа байгууллаа гэж илгээв?

- Улс төрийн орлогчтойгоо таараагүй юм.

- Аа! Энэ ч байдаг л хэрэг. Анги салбарт дэг журамтай байвал захирагч ч, улс төрийн орлогч ч магтуулж л байдаг, ямар нэгэн “Ноцтой хэрэг” гарвал ганцхан захирагч л муулуулж, хүмүүжил эрхэлсэн орлогч энэ бүхэн огт хамаагүй мэт ард үлддэг шүү дээ. Мэддэг л хөрөг зураг! Энд ч бас л тийм. Ялангуяа штабын дарга гэж нэг тийм балай амьтан байгаа, харин улс төрийн орлогч Варфоломеев дажгүй эр! Штаб гэж бүх юм нь албархаг амьтан. Хэтэрхий албаны донтон! Гэхдээ зөвхөн өөрөө л тийм байвал, хамаа алга, тэгэхэд тэр бүх бие бүрэлдэхүүнд өөрийнхөө сахилга журмыг тулгахыг яана. Түүний хувьд дүрмэнд юу бичсэн байна, амьдралд тийм байх ёстой гэнэ. Гэхдээ тийм юм гэж байдаггүй гэдгийг бүгд мэдэж байгаа ч, болохгүй л гэнэ. Тэр ганцаараа дүрэмч юм шиг! Тэгэх хэрэг байдаг л юм байх даа! Хүн бүгдийг духаараа хялайн харж явахыг нь хараад түүний хэлийг огтлоод хаячих юмсан гэж санагддаг юм. Түүнийг энэ ангийнхан “Баргар” гэж хочилдог ч, “ухна” гэж нэмж хэлэхээ мартдаггүй юм!

- Бид цэргийн сургуульд хамт сурч байсан, тэр хөрш ротын ахлагч байсан юм. Тэр үед ч Крамаренко яг ийм байсан. Нэг үгээр хэлбэл албаны хэнээтэн байгаа юм.

- Тэгэхээр чи бас ерэн гурван оных байх нь ээ? гэж Антон асуулаа.

- Тийм!

- Би ч бас энэ оных шүү дээ! Тэгэхээр, нэгэн цаг үед хамтдаа будаа халбагадаж байсан байх нь ээ?

- Тийм л болж таарч байна.

- Хундагалаарай!

Хундагатайгаа хөнтөрцгөөгөөд, Антон ярианы сэдвээ Крамаренко руу шилжүүлэв.

- Тэгэхээр албандаа ингэж ханддаг зан нь юунаас болдог байнаа? Минийхээр бол, юунд ч юм бүсгүй явснаас... Гэхдээ энэ бүхнийг эхнэрээсээ болсон байх гэж бодож байна.

- Эхнэрээсээ гэнээ? гэж Володя сонордон асуув.

- За тийм ээ! Манай Верагийн ааш нь өөрийн энхрий хайртыгаа ийм болгосон гэсэн түүний тухай цуурхал цэргийн хүрээгээр тарсан байсан. Тэрнээс болж л мань эр хүн албан ажилдаа толгойгоо тушаасан байх. Уй гашуугаас болж хэн нэг нь архиддаг бол, харин тэр албан ажилдаа ?

- Тэгэхээр цуурхал ч гэсэн ямар нэг үндэслэл баймаар юм аа?

- Миний хувьд түүнтэй унтаж үзээгүй, бусдыг ч гэсэн тэгсэн гэж баталж чадахгүй. Гэвч тийм баргар амьтнаас болж хэн нэгэнтэй зугаалах нь нүгэл биш. Гэхдээ мэдэж ав, энэ бүхэн дэмий балай донгосолт! Зүгээр л хүүхэн өөрөө илэрхий гуа сайхан, дураараа байдаг болохоор энэ бүхэнд атаархсанаас болж цуурхал гарч байгаа юм. Манайд ямар байдгийг мэднэ биз дээ... Ингэхэд ерөнхийдөө, бүгд чөтгөр лүүгээ тонилбол таарна! Би унтлаа! Цаана чинь шар тайлах юм үлдсэн үү?

- Шил юм байна!

- Болж байна! Тайван амраарай, найзаа, хөшиг хаагдах шиг л болж байна.

Антон гутал хувцастайгаа ороо засалгүй, цагаан хэрэглэлдээ шурган, сангийн дэрэн дээр толгойгоо тавин хэвтлээ.

Харин Бережнойн сэтгэл хямарч байлаа. Верад хандсан Антоны таагүй үг түүний сэтгэл зүрхийг зүсэх мэт болж байв. Тэр үнэхээр хүн бүхэнтэй зугаалдаг гэж үү? Гэвч, нөгөө талаар ийм зэлүүд, хаалттай цэргийн хүрээний газар үргэлж цуурхал, гүтгэлэг тарж байдгийг Владимир мэддэг билээ. Өнөөдөр ч гэсэн түүний хайртай эмэгтэйнхээ тухай сонссон зүйл атаархсанаас болж ургуулан бодсон, бохир худал хуурмаг цуурхал байж болох биш үү? Володя гүнзгий санаа алдав.

Бүхнийг байр байранд нь тавьж, үнэн, худал алин болохыг цаг хугацаа харуулах болно.


Top
   
PostPosted: Sep.19.17 12:31 pm 
Offline
Гялалзах Одны Гялбаа Гишvvн
Гялалзах Одны Гялбаа Гишvvн
User avatar

Joined: Aug.02.10 8:07 pm
Posts: 275
АРАВДУГААР БҮЛЭГ

Владимир ротоо хүлээн авч, өдөр тутмын ердийн ажил эхэллээ. Вераг өдөр бүр л Бережной харах бөлгөө. Өглөөний нэгдэлтэд жагсах үеэр бүсгүй ихэвчлэн өөр шигээ албан хаагч бүсгүйчүүдийн хамт штабын зүг жагсаалын талбайн захыг барин явж өнгөрөх ажгуу. Ахмад ч, түүнтэй хамт үлдсэн бүх бие бүрэлдэхүүн бүсгүйгээс харц үл салгах амой. Бүсгүй хэнийг ч анхааран харахгүй агаад өглөө бүр эрчүүдийн “өлөн” харцны анхаарлын төвд байж дассан нь хараажаар илт байх аж. Бүсгүйн ажлын өдөр штабт өнгөрч, харин Владимир ротын даргын хувьд салбартайгаа ажиллаж өдрийг авах болой. Үндсэндээ авто тавиулан дээр өнгөрнө. Хэдийгээр алба ажил ихтэй байсан ч, Вератай уулзаж боломж гарахгүй тул ахмад ганцаардахын гашууныг амсах амой. Ангид ирсэн өдрийнхөө маргааш Владимир өөрийн ротын бие бүрэлдэхүүнтэй танилцаж эхэллээ.

Өглөөний нэгдэлт дээр батальоны захирагч түүнийг бие бүрэлдэхүүнд танилцуулав. Дараа нь ахмад албан өрөөндөө даргалах бүрэлдэхүүнийг цуглууллаа. Товчхон зөвлөгөөн дээр түүнтэй салаадын дарга нар нь танилцлаа.

Ахлах дэслэгч Евгений Зыков, Александр Федоров болон Павел Верба нар. Мөн ротын ахлах техникч болон ротын жагсаалын даргын үүргийг хослон гүйцэтгэгч ахлах ахлагч Казбек Дудашёвыг танилцуулав. Ротын хүмүүжил эрхэлсэн орлогчийн орон тоон дээр одоохондоо хүнгүй байгаа ажээ.

Бережной цаашид бие бүрэлдэхүүнд тавих өөрийнхөө шаардлага, зорилгоо танилцуулав. Салаадын ажил хэргийн талаарх салаан дарга нарынхаа яриаг сонслоо. Ийнхүү танилцах ярилцлага төгсөв. Офицерууд албан өрөөнөөс гарцгааж, ахлах ахлагч үлдэв.

- Нөхөр ахлах ахлагч, танд надад тавих асуулт байна уу? гэж Владимир асуув.

- Яг тийм!

- Таныг сонсож байна.

- Намайг чечень үндэстэн гэдгийг та мэдэж байгаа болов уу?

Бережной бага зэрэг гайхширч:

- Мэдээж! Тэгээд юу гэж?

- Та үүнийг байх ёстой зүйл гэж хүлээж байна уу?

- Та өөрийнхөө асуултаар хариугаа яг тодорхойлчихлоо. Таны энгэр дээрх шагналын туузыг харахад, та Афганистанд алба хаасан байх нь ээ?

Казбек хариуд нь:

- Байсаан!

- Албаа ч сайн хаасан байна! Хоёрын зэрэг Улаан таван хошуу одон олныг хэлж байна. Намайг үнэнээ хэлж байгааг минь итгээрэй, би таныг байгуулсан гавьяаны чинь төлөө хүндэтгэж байна. Тэгээд ч таны ямар үндэстэн байх нь хэнд хамаатай юм вэ?

- Өмнөх дарга үүнд ондоогоор хандаж байсан.

Владимир тодотгон өгүүлэв:

- Би өмнөх дарга чинь биш, тэгээд ч надад өөрийн гэсэн бодол бий. Надад таны үндэс угсаанаас илүүтэй, ротын сахилга, дэг журмын талаарх таны санал бодол сонирхолтой байна. Надад бүрэн тодорхой мэдээлэл өгнө биз дээ?

- Үүнийг салаадын дарга нар өгч чадна шүү дээ.

- Нөхөр ахлах ахлагч, би танаас асууж байна!

- Гүйцэтгэе, нөхөр ахмад! Илтгэе. Ерөнхий дүр зургийн хувьд ийм байна, ротын бие бүрэлдэхүүн үндсэндээ жил гаруй алба хааж буй хугацаат цэргийн албан хаагчдаас бүрдэж байгаа. Намар таван хүн халагдана, хаврын татлагын шинэ цэрэг арван хоёр, түрүүч нар “сургалт”- анд хамрагдсан болохоор рот байлдаанд бүрэн бэлэн. Хал цэргийн дэг гэдэг үзэгдэл одоогоор гараагүй хэдий ч та ойлгож байгаа байх, тийм үзэгдэл нууцхан оршсоор байгаа. Гэхдээ хэтэрхий, хэмжээ хязгааргүй биш. Энэ бүхэнтэй чадах ядахаараа тэмцэж л байна. Үүнд ахмад Антоновын үйлдэл маш том тус болсон.

Ахмад дахин гайхширч, давтан асуулаа:

- Антонов гэнээ?

- Яг тийм, манай нэг түрүүч шинэ цэргийг нэлээд ноцтой зодсон хэрэг гарсан агаад ахмад Антонов ротыг тэр үед түр захирч...

- Хүлээгээрэй, түүнд өөрийнх нь салбар байгаа биз дээ?

- Яг тийм, гэхдээ энэ үед ээлжит явалтуудын нэгэнд ротын захирагч ахлах дэслэгч Степанов алагдаж, Антонов хоёр ротыг хамтад нь түр захирсан юм.

Бережной дуу алдаж:

- Ойлгомжтой. Үргэлжлүүл!

- Тэгээд байдлыг ахмад түргэн хэвийн болгосон. Дээд дарга нарын эсэргүүцлийг үл харгалзан, түрүүчийг цэргийн шүүхээр хэргийг нь шүүлгэхээр болсон. Энэ бүхний дараа жаахан гайгүй болсон.

- За харин энэхүү, алагдсан даргын оронд албан ёсоор салбарыг хүлээн авсан ротын шинэ дарга яагаад ангид тогтсонгүй вэ?

- Нөхөр ахмад аа, хурдан боловсрогч байгаа юм! Уучлаарай, таагүй үг хэлсэн бол. Аав нь дээр хаа ч юм байдаг гэсэн. Тэгээд л хүүгээ дайчин офицер гэсэн нэр зүүж, дээш нь дэвшүүлэхээр энд, ротод шургуулсан нь тэр. Тэрбээр нэг ч удаа Чечень рүү яваагүй мөртөө загалмай одон хүртсэн гээд бодчих. Одоо Жанжин штабын хаа ч юм албан тушаалтан болсон гэж сонссон.

- Ойлгомжтой! Таны болон эцгийн нэр?

- Казбек! Тэгж нэрлэж болно.

- Намайг техникээ хүлээн автал минь, Казбек таныг цэргүүдэд тавих хяналтаа чангатгахыг хүсэж байна. Мөн тийм заавар салаадын дарга нар ч авах болно. Бид ротыг хуулийн хүрээнд, байлдааны үүрэг гүйцэтгэхэд бэлэн байлгах ёстой. Бас нэг асуулт, та гэр бүлтэй юу?

Ахлагч бага зэрэг түгдэрч:

- Одоо болтол гоонь явж байна.

- Одоо болтол оо?

- Яг тийм!

Ахмад ийнхүү асуув:

- Тэгвэл, байдлыг өөрчлөхөөр шийдсэн гэж ойлгож болох уу?

- Тийм шүү! Нөхөр ахмад аа, гэрлэхийг завдаж байгаа. Та түүнийг офицеруудын хоолны газар харах болно, тэнд тэр минь тогоочоор ажилладаг юм, Дарья Петровна эсвэл Даша гэсэн ч болно.

- Хэрэв та дургүйцэхгүй бол хэдэн асуулт асуух уу?

- Мэдээж, бололгүй яахав!

- Та хаанаас гаралтай вэ? Би Чечений газар нутгийг хэлж байгаа юм шүү. Таны эцэг эх бий юу, тэд юу эрхэлдэг вэ? Таныг орос бүсгүйтэй суухыг тэд эсэргүүцэхгүй юу? Уучлаарай.

Ахлах ахлагч ойлгож буйгаа илтгэн толгой дохиж:

- Би энэ асуултыг хүлээж байсан юм. Хариулт товчхон. Надад эцэг эх байхгүй, би асрамжийн газар өссөн өнчин хүн. Ядаж өдгөө болтол хамаатан садан болох хэн нэгэн гарч ирээгүй болохоор өөрийн амьдралыг хэнтэй холбохоо гагцхүү би л шийдвэрлэх болно.

- Магтууштай хариулт байна, Казбек! Өөр асуулт алга. Харин эцсийн удаа асуухад хэзээ хуримаа хийх вэ?

- Дашка удахгүй амралтаа аваад явна, энэ асуудлыг өөрийн төрөл төрөгсөдтэйгөө тэнд зөвшин хэлцэх байх. Эргэж ирээд хэзээ хуримаа хийхээ шийднэ.

- Казбек минь амжилт хүсье. Явж болно, миний гуйлтыг санаж яваарай.

- Би байнга санаж, тушаалыг биелүүлэх болно, нөхөр ахмад! Танд баярлалаа.

- Яалаа гэж? хэмээн Бережной гайхлаа.

- Бүхний төлөө! Дараа ойлгох болно. Явахыг зөвшөөрнө үү?

- Яв!

Ахлагч өрөөнөөс гарч, Бережной ганцаараа үлдэв. Дахиад л түүний санаа бодолд Вера эргэлдэнэ. Яаж шуухан түүнтэй уулзах билээ? Зүгээр л ярилцахсан. Тэдэнд бие биедээ хэлэх юм байгаа болой. Гэхдээ бүсгүй, өөрөө уулзалтыг зохион байгуулна гэсэн шүү дээ. Тэгэхээр хүлээх л болж байна уу? Түүнийг өдөр бүр харж байгаа ч хүлээхийг үл хүснэм. Тэгэв ч хүлээхээс өөр арга алга ажээ.

Владимир үргэлжлүүлэн техник хүлээн авахаар, тавиулан орохоор шийдлээ. Тэр хуарангаас гарч жагсаалын талбай хөндлөн алхан гарав. Өөдөөс нь хошууч Крамаренко явж байж таарлаа. Хэдийгээр үнэнээ хэлбэл Бережнойд энэ бүхэн таатай бус ч, эцсийн эцэст тэд нэг дамжааны онжавуудын хувьд сонсогч ахуй цагаа дурсан ярилцаж болох юм гэж Володя бодов. Тэр хошууч руу дөхөн очлоо. Албан бусаар, энгийн харьцаагаар мэндэлж:

- За сайн уу, ахлагч аа! гэж тэр хошуучийг сургуульд байсан үеийн цолоор нь дуудлаа.

Крамаренкогийн царай улайран хүрэнтэж:

- Ахмад аа, та цол ялгахаа больчхоо юу? Хошууч, ахлагч хоёрыг ялгаж танихгүй байна уу? Үгүй бол Антоновын жишгээр аль өглөөнөөс гударчихаа юу?

- Чи яачхав аа, Генка? Солиорчхоо юу? Би чамайг хүний чинь хувьд...

- Надтай дүрмийн бус харьцаж болохгүй, ойлгов уу? Би таны хувьд нөхөр ахмад аа, албан тушаал, алдар цолоор ахлах дарга чинь. Тэгэхээр “Жагсаалын дүрмэнд” даргатайгаа хэрхэн мэндлэх талаар заасны дагуу мэндэлбэл сайнсан. Чухамхүү цэргийн алдар цолоор нь дуудаж хүндэтгэн ёслогтун. Үгүй бол би танд шууд энэ талбай дээр тусгайлан сургалт явуулна! Захирагдагсадын чинь нүдний өмнө шүү! Танхайрч байгаагаа ойлгов уу! Санаж ав, ахмад аа, надтай харьцахын өмнө зөвшөөрөл авахаа бүү март!

- Тэгэхээр чи чинь албаны үлгэр жишээч хэвээр шив?

- Надтай “чи” гэж харьцахаа боль, бид хамтдаа галуу хариулаагүй шүү!

Бережнойн дотор уур хилэн бадрав.

- Нөхөр хошууч аа, таны биеийг хогонд илгээхэд бас зөвшөөрөл авах эсэхийг мэдэхийг зөвшөөрнө үү? Эртний найзын хувьд тэгж болно биз дээ?

- Ахмад аа! Таагүй зүйл ухаж төнхөхгүй байхыг зөвлөе.

- За тонил чи... Чамайг Баргар ухна гэж хүмүүсийн хочилдог нь зөв байж. Одоо л зөв гэдгийг нь харлаа.

- Та хэлсэн үгнийхээ хариуцлагыг хүлээнэ биз?

- Яг одоо ч болно! Шууд энд хүнд сурталт чиний хоншоорыг чихчихвэл юу болох болоо? Чамайг дамжааны байранд чинь нэг удаа янзалсан шиг, санаж байна уу?

- Бережной! Би таны доромжлолыг цаашид тэвчих бодолгүй байна. Ангийн захирагчийн өрөөнд 20:00-д өөрийнхөө увайгүй үйлдлээ тайлбарлахад бэлэн байж бай! Цагтаа очоорой, ахмад аа!

Крамаренко огцом эргэж, штабын зүг бараг л хөл тавих адил алхлан одов.

- Түй хэмээн Владимир нулимаад, юу гээчийн хачин амьтан вэ? Хүн ёсоор харьцаж болохгүй гэж үү? Чамайг өөртэйгээ эн тэнцүү үзэж болохгүй гэнэ. Захирах захирагдах ёс гэж байгаа л биз, гэхдээ түүн шиг ингэж их зан гаргаж ичгүүр сонжуургүй аашилж болохгүй биз дээ? Тийм ээ, энд ч алба маань сайхан л эхэлж байна даа, хэлэх ч үг алга!

Тэр авто тавиулангийн зүг явж, оройн хоолны дараа хийхээр өмнө нь төлөвлөсөн ротын жагсаалын үзлэгээ маргааш хийхээр хойшлуулж байгаагаа салаадынхаа дарга нарт мэдэгдэв. Дараа нь тавиулангийн өмнөх байлдааны бэлэн байдлын шугаман дээр үзлэгт бэлдэн тавьсан автомашинд техникийн үзлэгийг үргэлжлүүлэн хийв. Бережной үзлэгт жагссан машинуудыг алгуурхан тойрон алхахдаа:

- Чөтгөр гэж одоо ажил хүлээлцэх хэрэг байна уу? Крамаренко гэж нэг юм ажил хийх урам зоригийг минь хугалчихлаа гэж бодов.

Эхний салааг үзсэн болоод Володя машин техникийг тавиуланд эргүүлэн тавихыг тушаагаад, салаадын дарга нарт техникийн бэлэн байдал болон техникийн дагалт хэрэгслийн бүрэн бүтэн байдлын талаарх акт баримтыг өөрсдөө үйлдэхийг үүрэг болгов. Салбар руугаа очиж, ахлагч Дудашёвтай хамт бие бүрэлдэхүүний хувийн зэвсгийг хүлээлцэхээр явав.

Казбек ахмадын сэтгэл хямарсныг хараад л ойлгож, асуусан нь:

- Ахмад аа, ямар нэг юм болоо юу?

- Яаж байна?

- Таны царай барайчихсан байна.

- Энэ ч хувийн хэрэг л дээ.

- Ойлгомжтой! Таныг жагсаалын талбай дээр штабын даргатай их л эелдэг ярилцахыг харсан л даа.

- Би түүний өмнө ёсолж хүндлэх ёстой юм гэнэ, тэгж харагдаач! Ёстой санасны гарз!

- Тэр дарга шүү дээ.

Бережной энэ бүхний учир зүйг гарган ийнхүү өгүүлэв:

- Гэхдээ ийм байдалд, бас тэгээд дүүрчихсэн тэнэг дээрэлхүү амьтанд бол албагүй ш дээ!

- Ахмад аа, энэ бүхнийг ойлгож байгаа чинь сайн байна. Хурлаар оруулах уу?

- 20:00 -д бэлэн бай гэсэн.

- Крамаренкогийн өрөөнд үү?

- Захирагчийн өрөөнд гэсэн.

- Тэгвэл гайгүй. Хэдийгээр дэд хурандаа Буланов чанга ч, юм ойлгодог хүн. Очихгүй бол болохгүй шүү. Харах царайнаасаа ухаантай, шударга эр байгаа юм.

- Тайвшруулсанд баярлалаа! За, зэвсгийн өрөөгөө онгойлго, буу сум, галт хэрэгслээ тоолцгооё.

- Одоохон, нөхөр ахмад аа!

Яг 20:00-д ахмад Бережной захирагчийн өрөөний хаалгыг татав.

- Нөхөр дэд хурандаа орохыг зөвшөөрнө үү?

- Ор! хэмээн хэлэх захирагчийн дуу албархаг болоод ширүүн байлаа.

Тэгэхээр түүнийг амаргүй яриа хөөрөө хүлээж байгаа нь тодорхой ч, Бережной долгомсож элдэв амлалт авахгүй. Тэгээд тэр өөр юунд найдах билээ? Бүх армийн дүрэм журмаар бол хошууч Крамаренкогийн туйлын зөв шүү дээ!

- Орогтун, яагаад босгон дээр гацчихав? Суу! гэж захирагч хурлын ширээний цаадах өөрийнхөө эсрэг талын сандлыг заан өгүүлэв. Түүнтэй нэгэн эгнээнд хажууд нь штабын дарга болон хүмүүжил эрхэлсэн орлогч хошууч Варфоломеев нар суух ажээ.

Дэг ёсоор захирагч эхлэж:

- Нөхөр ахмад аа, миний өмнө дөнгөж саяхан л би танд үлгэр жишээ болгон ярьж, түүнтэй нэгэн эгнээнд байхыг зөвлөж байсан штабын даргын илтгэх хуудас байна. Миний зөвлөгөөнийг та хэрхэн хүлээн авсныг харцгаая. Илтгэх хуудсанд шууд захирах дарга болоод ахлах офицертой харьцсан таны байж болшгүй харьцааны талаар тодорхой өгүүлжээ. Гутаан доромжилж, заналхийлсэн байна. Та миний захиж хэлсэн үгийг ингэж ойлгосон болж байна уу? Бүр эсрэгээр нь үү? Шинэ газар та ч албаа муугүй эхлэж байх шив. Ахмад аа, юу болсон юм вэ?

Бережной босов.

- Нэгдүгээрт нөхөр дэд хурандаа, илтгэх хуудсанд бичсэн бүхэн үнэн гэдгийг би хүлээж байна.

- Үүнд би эргэлзэхгүй байна-гэж захирагч хариу өгүүлэв.

- Крамаренко өмнө нь ч ийм л байсан... Цааш нь үргэлжлүүлэх хэрэггүй байх, гэхдээ тэр учиргүй худал хуурмаг юм хийхгүй гэдэгт би итгэл төгс байгаа болохоор түүний илтгэх хуудсыг үнэн гэдгийг хүлээж байна. Хоёрдугаарт ингэснээрээ би түүний өмнө уучлалт гуйх гэсэн хэрэг огт биш. Би армид анхныхаа жил биш Крамаренкотой адил долоон жил болж байгаагаа сануулах байна. Бид хамтдаа суралцаж байснаа бодоод, би түүнтэй цэргийн дүрмээр биш хүн ёсоор ярьж болох юм гэж бодсон юм. Гэтэл хошууч номхон зогсоож, надад амьдрал зааж эхэлдэг байгаа. Харин надад тиймэрхүү ёс суртахуун заах хэрэггүй болой. Түүний зүгээс тодорхой! Хэрэв штабын дарга хүн захирагдагсадаа зай барьж байхаар шийдсэн бол бурханы аврал гэж, өөрийнхөө ээлжинд офицерийн ёс зүй гэдэг дүрмийг баримтлах нь зүйтэй болов уу. Харин тэр шууд л, захирагдагсадын минь нүдэн дээр жагсаалын бэлтгэл хийлгэхээр шийддэг байгаа, тэгж харагдаач. Түүнээс өөр юм олж болно биз дээ. Ямар офицер өөртэйгөө тийн харьцахыг тэсвэрлэх билээ? Миний хувьд биеэ барьж дийлэлгүй, түүний тухай юу бодож байгаагаа хэлсэн юм. Тэгье гэж бодоогүй ч! Харин ч би бодож байснаасаа хамаагүй бага зүйл ярьсан шүү. Гэхдээ гэмээ цайруулах гэж биш шүү.

Батальон захирагч:

- Гуравдугаарт юу байна? Ахмад аа, бид таны яриаг дуустал нь сонсмоор байна-гэж хэлэв.

- Гуравдугаарт энд алба хаах гэж ирсэн болохоос хэн хүний өмнө бөхөлзөх гэж ирээгүй гэдгээ хэлэхийг хүсэж байна. Үүнийг тогтоож авч, тэмдэглэхийг хүсье. Ямар ч шийдвэр гаргаж болно, гэхдээ би өөрчлөгдөж өөр хүн болохгүй нь тодорхой. Нөхөр дэд хурандаа, би хэлэх гэсэн бүхнээ хэллээ, суухыг зөвшөөрнө үү?

- Суу! Хошууч Крамаренко та үг хэлнэ үү?

- Гүйцэтгэе! Би өөрийнхөө үг хэлэх ээлжинд ахмад Бережнойтой яагаад ингэж харьцсанаа тайлбарлахыг бас хүсэж байна.

Захирагч сандлынхаа түшлэгийг налан гэдийж:

- Бид таныг анхааралтай сонсож байна, ярь л даа.

- Хэргийн учир нь би ахмад Бережнойг манай ангид түр ирсэн бөгөөд анги салбарт тогтсон дэг журмыг нулимах тооцоо агуулсан хүн гэж бодож байна.

Захирагч гайхаж:

- Та юунаас болж ингэж бодох болов?

- Энэ миний хувийн санаа бодол, гэж штабын дарга хариулаад-манай ангид түүнийг ямар зорилготой ирүүлснийг би мэдэхгүй, гэхдээ алба хаана гэдэгт би эргэлзэж байна. Лав л нэг ангид тэрбээр гологдсон. Манай руу Бережнойг шургуулснаар сахилга дэг журам зөрчигчөөс салах гэсэн нэг арга гэж бодож байна. Энэ бүхэн нь түүний албан тушаалтантай харьцах энгийн харьцааг үгүйсгэж байгаагаар илэрч байна шүү дээ.

- Крамаренко! гэж Владимир зэвүүцэн босож ирсэн ч, захирагч түүнийг байранд нь суулгав.

- Ахмад аа! Таны үгийн бид сонссон, тэгэхээр одоо эсэргүүцэх үгээ өөртөө хадгалж бай, танд үг хэлэх боломж олгоно. Үргэлжлүүл, нөхөр хошууч!

- Тэгээд ч ийм офицеруудтай харьцдаг миний харьцааг та бүхэн мэднэ шүү дээ, энэ бүхнээс болж л би Бережнойтой хатуухан харьцсан юм. Би тийм хүмүүстэй зөвхөн дүрмийн хүрээнд хатуу чанга харьцаж ажиллах болно. Ахмад Бережнойгийн хувьд хамгийн хатуу арга хэмжээ авахыг ч шаардаж байна. Миний хувьд гүйцээ!

Хошууч суудалдаа сууж, хуудас цаасан дээр шовх үзүүрлэсэн харандаагаар ямар нэг юм ууртайхан сараачна.

Захирагч ширээгээ тохойлдон өөрийнхөө ажлын ширээний ногоон бүтээлгийг бодлогошрон ширтэнэ. Нам гүм боллоо.

Улс төрийн орлогч өөрийн ажлын дэвтэртээ юу ч юм хурдан бичнэ. Үг хэлэх боломжгүй болсон Бережной хажуу тийш эргэж, эхлэн орж буй шиврээ борооны сулхан агаад жижигхэн дуслууд цонхны шил цохилж эхлэхийг ширтлээ.

Нам гүмийг эвдэж захирагч:

- Ахмад Бережной хариу хэлэх юм байна уу?

- Миний хувьд хошууч Крамаренкогийн таамаглал намайг гутаан доромжилсон агаад ойлгомжгүй байна. Тийм ээ, өмнөх ангид санал нийлэхгүйгээс үл ойлголцол гарсан, тэгээд ч энэ тухай штабын даргыг оролцуулаад бүгд мэдэж байгаа. Гэхдээ энэ үл ойлголцлоос гадна би бас Тажикстанд байж, хоёр ч удаа шархдаж байлдааны медалиар шагнагдсан. Энэ бүхэн юу ч биш үү? Намайг танайд буюу чухамхүү энэ авто батальонд шилжүүлсэн нь уучлаарай, надгүйгээр шийдэгдсэн асуудал! Харин би энд алба хааж, өөрт ноогдсон үүргээ биелүүлэх гэж ирсэн. Гэвч армид Крамаренко мэтийнхэн улам бүр олон болж, бүхнийг цэргийн дүрмийн хүрээнд гэсэн өөрсдийнх нь муйхар үйлдлийн улмаас цэрэгжил гэдэг юм мухардалд орж байгааг харж байна. Тэгэхээр, бүгдийг чөтгөр лүгээ тонил гээд орхиё, эсвэл армиас халагдах уу? гэж боддог болохыг үгүйсгэх юм алга. Ядаж л цаашид энэ шалиг заваан юмыг харахгүй шүү дээ.

- Ахмад аа, биеэ барь! гээд захирагч босов. - Надад бүх юм ойлгомжтой. Би шийдвэр гаргаж байна. Шууд захирах даргын хууль ёсны шаардлагыг биелүүлээгүй бөгөөд цолоор ахлах офицерыг доромжилсны учир ахмад Бережной таныг хатуу донгодож шийтгэж байна! Тантай ярих зүйл ингээд дууслаа! Явж болно! Харин нөхөр орлогч та бүхнийг үлдэхийг хүсье, бидэнд ярих зүйл их байна. Бережной, чи сайхан мэдээрэй-хэмээн Владимирийг босго давахаас өмнө амжин зогсоож-албан ажлаа хүлээн авсан тухай илтгэх хуудас хоёр хоногийн дараа ширээн дээр байх ёстой шүү. Тэгээд ч халагдах тухай бодох ч хэрэггүй шүү! Ойлгов уу, ахмад аа?

- Яг тийм, явахыг зөвшөөрнө үү?

- Яв!

Захирагчийн өрөөг Володя орхин гарлаа.

Тэр штабаас гараад хуарангаар орох уу гэж бодсоноо гараа савчаад, цэргийн хотхон руу нийтийн байраа зүглэв. Ангийн захирагчийн өрөөний цонх гэрэлтэй харагдана. Түүнийг шүүн хэлэлцсээр байгаа бололтой. За, чөтгөр алгад гэж, хэлэлцэж л байг!

Тэр харанхуйд, өтгөн тайрмал бутлаг ургамал хоёр талаар нь хүрээлэн ургасан модот гудамжаар алхав. Цэргийн ангийн сайтар гэрэлтүүлсэн байрлалаас ялгаатай нь цэргийн хотхон түнэр харанхуйд умбасан байлаа. Орж эхэлж буй шиврээ бороо байшин хоорондын жимийг хоромхон зуур туулж боломгүй балчиг шаварт зам болгосны улмаас Владимир нийтийн байр хүртлээ тойруу агаад муухан цардсан замаар алхахад хүрэв. Түүнийг нийтийн байрнаа ганцаардал гиюүрэл хүлээж байгаа даа. Гэвч тэр андуурчээ.

Гэнэт зүүн гар талаасаа тэр танил агаад энхрийхэн хоолой дуугарахыг сонсов.

- Володя?!

Бережной зог туслаа.

- Вера?

- Наана бүү зогс, над руу хүрээд ир, би хүүхдийн тоглоомны саравчны дэргэд байна.

Ахмад хайртынхаа барааг ялган харж, бутан дээгүүр ганцхан үсрээд л энэ бүх цаг хугацаанд бодож явсан түүндээ тэврүүллээ.

- Вера! Чи юу! Ингэж нэг уулзах гэж!

Тэдний уруул нийлж удаанаар озолдов. Володягаас арай ядан хөндийрсөн Вера амьсгалаа гүнзгий авч:

- Ёх! Золтой л бүтчихсэнгүй!

- Вера! Чамтай уулзахсан гэж би хэчнээн их хүлээв ээ? Вера чамайгаа би хүсэж байна!

- Явцгаая!

- Хаашаа хайрт минь?

- Явцгаая! Найз хүүхэн маань нөхөртэйгөө амралтанд явчихсан, байр нь чөлөөтэй байгаа.

Владимирийн цээжинд ёг хийх шиг боллоо. Тэгэхээр бүсгүй бусдыг ч гэсэн ингэж өөртэйгөө дотно харьцаанд татан оруулдаг байж болох уу? Эр нөхрөөсөө нуугдаж, бусдын байранд шүү? Тэр энэхүү санаа бодлоо хөөхийг оролдсон ч, яагаад ч юм ойлгомжгүй атлаа ямар ч үндэслэлгүй гомдол сэтгэлд нь үлдлээ.

Түүний царай хардалтаас үүдэн барайхыг харанхуйд үл анзаарах Вера үргэлжлүүлэн:

- Ганц ганцаараа явцгаая! Дөрвөн давхар байшинг харж байна уу? Таван минутын дараа гурав дахь орцны 30 тоотод очоорой. Хаалга нь онгорхой байх болно. Володенька хүлээж байя, би гүйлээ!

Бүсгүй модны цаагуур орж харагдахгүй бодов. Володя цагаа харвал 20:55 болж байв. Эргэж модот гудамж руу гарч штабын зүг харлаа. Булангийн өрөөний цонх гэрэлтэй хэвээр ажээ.

Таван минутын дараа тэр байшин руу явж орлоо. Вера түүнийг угтан авч тэврэн шуналтайяа үнсэв.

- Өрөөнд орцгооё, би тэнд лаа асаачихсан байгаа, гэрэл асаахгүй байсан нь дээр байх.

Тэд тохилог өрөөнд ороход буланд засчихсан өргөн зөөлөн ор харагдана. Хаа нэгтээ гүнээс намуухан эротик хөгжим эгшиглэж сэтгүүлийн ширээнээ тавьсан хэдэн лааны гэрэл хэлбэлзэн сүүмэлзэнэ. Түүн дээр шил шампан дарс, болор тавагтай чихэр тавьсан харагдах агаад хоёр талд нь түшлэгт зөөлөн сандал байх амой.

- Володя, ууцгаая? Чамд нэг л аягүй байгааг би харж байна!

Бүсгүйг суухад, Верагийн өмссөн гэрийн өмсгөлийн хормой задарч түүний үзэсгэлэн гоо хөлийг нүцгэлэв. Эмэгтэй хүний хайр энхрийллээр дутаж явсан офицерийн толгойд цус харвах шиг л болов. Хайртыгаа эзэмдэх барьж болшгүй хүслийн гал бадарч Бережной байж ядан тачаадах бөлгөө. Тэгээд тэд оргилуун дарс жаахан балгасны дараа, Владимир түүн рүү ухасхийлээ. Гар дээрээ өргөн авахад Вера толгойгоо арагш нь гэдийлгэж түүний нүд рүү урин дуудах мэт харна. Түүний нүдний цөцгийд лааны гэрэл тусах нь шунал тачаалын дөл мэт харагдана.

Володя зөөлөн орон дээр Вераг хэвтүүлж, хүүхний өмсгөлийг шувт татан тайлав. Бүсгүй гэнэтийн энэ үйлдлээс цочирдон дуу алдаж:

- Хүүе! Володя, чи яаж байнаа?

Өмсгөлийн цаанаас бүсгүйн нүцгэн бор бие харагдах бөлгөө.

Тэрбээр, түүнд зориуд юм шиг ер тайлагдахгүй байгаа товчоо мулт татан дүрэмт хувцсаа тайлан шидлэв. Дараа нь эмэгчний төлөөх тулаанд ялсан хомхой эрэгчин амьтан адил хүүхэн рүү ухасхийн тэврэн авч, түүний биеийг ямар ч бэлтгэлгүй бүдүүлгээр эзэмдлээ.

Вера дахиад дуу алдаж:

- Чи намайг өвтгөж байна, Володя!

- Чадахгүй нь... Чадахгүй нь гэж Владимир зөвхөн шивнэх ажээ. Түүний тасалдангуй амьсгаа ярихад нь саад болох болой.

- За тэгвэл, гээд Вера уруулаа жимийж, өөрийгөө ханга даа.

- Харин чи?... Чи?

- Би ингэж чадахгүй!

- О-о! ! ! хэмээн цэнгэл жаргалын бахдалыг эдэлснээ илэрхийлэн дуу алдаад Володя биеэ хүчлэн чангалахуйд түүний бүх биений хөлс чийхрах ажээ. Дараа нь тэрбээр тамир алдан бие нь тавирч, Вератай зэрэгцэн амьсгаадан хэвтэв.

Бүсгүй гараа тохойгоор нь нугалан эрүүгээ алгаараа тулж хайртынхаа сэтгэл хангалуун царайг ширтэж, нөгөө гараараа түүний хөлстэй богинохон халимгийг илэх бөлгөө. Эцэст нь тэр нүдээ нээж, бүсгүйг өөр рүүгээ татан тэвэрч:

- Уучлаарай, хонгор минь, би бүр биеэ барьж дийлсэнгүй.

- Би чамайг ойлгож байна, уучлал гуйх хэрэггүй.

- Вера минь, одоо би бүхнийг чинийхээ төлөө хийх болно!

- Амар даа! Одоохондоо юм ярьцгаая. Чи зөвхөн шунан тачаадсанаасаа болж намайг хүчээр эзэмдээгүй биз дээ, үнэнээ хэлээрэй? Чи яагаад ч юм надаас өш хонзон авах шиг боллоо? Володя яалаа гэж тэр вэ?

- Чи андуурч байна.

- Миний зөв. Чи ч үүнийг мэдэж байгаа. Намайг яалаа гэж чи зовоож байгаа юм вэ? Тэртээ нэгэн цагт сургууль дээр болсон хэрэг явдлын төлөө юу? Бид залуу халуун насныхаа гэнэн томоогүйгээс болж өөрсдийнхөө аз жаргалыг бусниулсан тэр алдааг мартах болоогүй юу?

- Шал тэнэг бодол! Чиний ярьж байгаа тэр зүйлийг бодох ч сөхөө надад алга.

- Тэгвэл намайг хар хэрээ мэт тойрон хүрээлсэн тэрхүү хар хэл амны талаар сонссоноос болсон уу?

Владимир энэ удаа дуугарсангүй.

- Ойлгомжтой! Гэхдээ чи яагаад надаас Крамаренкогоос өөр эр хүн байсан эсэхийг асуусангүй вэ?

- Вера!

- Үгүй дээ, Володя, энэ бүхний учрыг олъё. Энэ сэдвийг цаашид эргэж дурсахгүй, дахин хэзээ ч сонсохгүйн тулд ярилцъя.

- Тэгье. Чамд эр нөхрөөс чинь өөр ойр дотнын харьцаатай эрчүүд байсан уу, тэд тийм олон юм уу гэж асуух байна?

Вера бодлогошров.

- Тэгэхээр чиний тавьсан асуулт ийм байж? За яахав, хариулъя. Тийм ээ. Байсан. Хоёр шүү! Энэ нь олон уу, цөөн үү бүү мэд? Гэхдээ л бараг л цэргийн хүрээ даяар ярьж байсан хар хэл ам шиг л олон биш. Тэгээд ч энэ бүхнийг тайлбарлаж болно. Би эр нөхрийнхөө өмнө хүлээсэн гэргийнхээ үүргийг биелүүлж хааяа нэг болдог жижүүрийн хавьталтыг бус, эмэгтэй хүн учраас хайр энхрийлэл хүсдэг юм. Хажуу хавирга, эргэн тойрон дахь жирийн залууст татагддаггүй байлаа. Гэхдээ, энэ бүхэн чамтай учрахаас өмнөх хэрэг. Чамтай танилцахаас өмнө шүү дээ. Мэдэж ав, долоон жилийн өмнө чи намайг дискотек дээр тэврэх тэр мөчид, дараа нь намайг гэрт минь хүргэж өгснөөр миний бүх юм эргэж хөрвөсөн гэхэд болно. Чамд дурласнаа би мэдрэх болсон. Тэгээд л тэрхүү шинэ жилийн шөнө бүгдийг бусниулах хүртэл бүх юм сайхан байлаа. Гэхдээ энэ тухай бус, чиний тавьсан асуултанд эргэн оръё.

- Вера!

- Хүлээж бай, би бүгдийг төгсөл хүртэл нь ярих ёстой. Эр нөхрөөс минь гадна надтай ойр дотно байсан тэр хоёр эрийн талаар эргээд ярьцгаая. Би тэднээс ядаж л чамтай адилтгах дуслын төдий ч гэсэн юм олж харахыг хүссэн юм. Юу гэж илэрхийлэхээ сайн мэдэхгүй байна л даа, чамайг харахгүйгээр би чиний дүр төрхийг бусдаас олж харахыг оролдсон юм. Чамтай төсөөтэй болгож харахыг оролдсон нь тэр. Өөртөө зориулж иймэрхүү зүрх сэтгэлээ догдлуулсан үлгэр зохиосон юм... Гэвч амьдралд үлгэрийн юм гэж байдаггүй нь ойлгогдсон л доо. Ихэнх тохиолдолд миний сонгосон хүн зөвхөн биеийг минь эзэмдэх сонирхолтой байсан. Тэгээд бас ээлжит ялалтаа зарлан тунхаглах. Ийм учралын дараа намайг хэрхэн яаж шаналан зовдгийг минь хэн ч мэддэггүй, хэнд ч хэрэггүй амьтан болдог байлаа. Тэр үед намайг өөрийнхөө сэтгэл зүрх, бие хаа, өөрийгөө хэрхэн үзэн яддаг байсныг минь чи ойлгохгүй л дээ. Чи бол зөвхөн чи, бусад нь тэр ч байтугай чамтай адилхан нь ч надад хэрэггүй гэдгийг би ойлгож, цаашид би хэн нэгнийг харах ч хүсэлгүй болсон. Бодит байдлыг ойлгож, тэгээд л хүлцэн дагах болсон. Миний ярьсанд итгэх эсэх нь чиний эрх ч, миний тухай ярьдаг цуу ярианаас онцлог нь би үнэнийг, цорын ганц үнэнийг л ярьсан, бусдыг нь би нулимж орхих байна! Зөвхөн гомдолтой л юм.

Бережной ярианд хөндлөнгөөс нь орж:

- Вера! Би чамайг ойлгож байна, өөр юм ярих хэрэггүй. Би бас лам хувраг мэт гэгээн амьтан биш, гэрлэж байлаа. Чиний адил тэнэг үйлдэл хийж явсан. Гэхдээ тэр үед би үнэхээр өшөө хонзон авсан юм. Гэвч чамаас биш, өөрөөсөө шүү. Бидний аз жаргалыг тийм жигшүүртэй үгүй хийснийхээ төлөө, энэ нь чиний зөв байсан юм шүү. Тэр бүхнээ өөрийнхөө гараар устгасан... Биеэ үнэлэгчтэй амьдарсан амьдрал минь мэдээжийн хэрэг бүтээгүй, бид салцгаасан, бас нэг эмэгтэй байсан ч, чамтай өнгөрүүлсэн сарын хугацаанд бидний дотнын харьцаанаас амсаж байсан тэр бүх аз жаргалыг тэднээс амсаж байсангүй! Чи миний энэ бүхнийг буруушаахгүй гэж үү? Цааш нь ярих хэрэггүй. Чиний өмнө би их буруутай шүү дээ, намайг уучил! Би чамдаа хайртай, тэгээд ч дахин дахин хүсэж байна. Алив үлдсэн цаг хугацаагаа бие биендээ бэлэглэсэн нь дээр байх. Хамгийн гол нь намайг чи хайрласаар байгааг би ойлголоо, тэгээд ч хувь тавилан биднийг хамт байлгахаар хөтлөөд ирлээ.

Залуу, бүсгүйд наалдан уруул, чихний омог, хацрыг үнсэж турьхан биеийг нь аажим удаанаар илэн таалав. Одоо тэрбээр долоон жилийн өмнөх адил энхрий ялдамхан болж, түүний энхрийлэл Верагийн сэрлийг өдөөлөө. Бүсгүй хайрын цалманд бүрнээ автжээ. Нэг ч эрээс амсаж байгаагүй тэрхүү мэдрэмжийг дахин эдлэх амой. Эдлэн буй жаргал цэнгэлийнхээ улмаас нүд нь харанхуйлах мэт болох ажээ. Бүсгүй дахиад л оёоргүй гүнд умбаж, нэгэн зэрэг дур хүслээ баяр хөөр дүүрэн эдэлж байв.

- Вова! Володенька! Би дахиад өөрийгөө эмэгтэй хүн гэдгийг мэдэрч байна. Энэ бүхэн яасан сайхан юм вэ!

- Жаахан шампан дарс уух уу?

- Тэгье!

Хайртай хүүхнээ өөрөөсөө нямбайхан хөдөлгөөнөөр хөндийрүүлэн Володя босож, өндөр нарийхан шилбэтэй дэлбэгэр том хундаганд дарс хундагалж, орон дээр суугаад лааны гэрэлд шампан дарс очтон гэрэлтэх хундагыг Верад өглөө. Тэд үг дуугүй дарсыг амтархан ууцгаав.

- Вера, Крамаренко та хоёр хүүхэдтэй юу?

- Байгаа. Хүү. Тэр маань одоо Геннадийн ээжийнд байгаа. Энд, түүнд суралцчих олигтой газар алга байна шүү дээ, чи ойлгож байгаа биз дээ. Бид амралтаа авах үедээ л очиж уулздаг юм. Намайг хүүгээ ямар их санадаг гэж санана! Харин чи гэнэт яагаад энэ тухай асуув?

- Түүнийг харахыг хүссэн юм. Тэр лавтайяа чамтай адилхан биз?

- Хэлж мэдэхгүй юм! Би болохоор өөртэйгөө, Крамаренко болохоор мөн өөртэйгөө адилхан гэдэг юм. Ер нь хүн болгон тэгдэг шүү дээ!

- Ойлгомжтой.

- Володя! Харин юу гээч? Магадгүй би галзуурч байж болох юм, яг одоо би чамаас хүүхэдтэй болмоор байна, тэгэхээр галзуурсан нь лавтай. Амьдрал яаж ч эргэх юм билээ, чи минь надтай үргэлж хамт, миний дотор байх болно шүү дээ.

- Чи үнэхээр хэлж байна уу?

- Туйлын үнэн! Хундагаа тавиад над руу хүрээд ир. Хайрт минь хүрээд ир!

Унтлагын цаг болохоос өмнөхөн ротууд оройн зугаалганд гарч байхад хошууч Крамаренко штабаас гарч явлаа. Ахмад Бережнойг гарсны дараа захирагчийн түүнд хандаж хэлсэн үг штабын даргын дотоод сэтгэлд таагүйхэн бөглөрөх аж ээ

Хараач, түүний захирагдагсадтайгаа харьцах харьцаа “албадан бөхөлзүүлэх” журмаар явагдаж, тэднээс хөндийрсний улмаас бараг л батальон даяар айлгагч мануухай болсон юм байна л даа. Яагаад захирагч, түүнийг, Крамаренког Дүрмэнд заасны дагуу л албаа явуулж байгааг ойлгодоггүй байнаа? Газар сайгүй хэрхэн яаж байх ёстой гэж? Армиас офицерууд зугтааж байна шүү дээ. Энэ бүхэн түүний, байдаг л нэг батальоны штабын даргын буруу юм гэж үү? Тэгээд ч хэрэв зугтаж л байгаа бол тэд офицер биш, харин армид тохиолдлоор орсон хүмүүс тиймээс тэд жагсаалд зогсох эрхгүй. Хүмүүсийг хайрлах хэрэгтэй гэнээ. Хэрэгтэй! Гэхдээ, зэвсэгт хүчин оршин тогтох үндэс болсон нэгэн удирдлагат зарчмыг нураан устгах үнэ цэнээр л биш.

Өөрөөр хэн ч, хэзээ ч Крамаренког итгэн үнэмшүүлж чадахгүй болой.

Тэрбээр гэр рүүгээ явж байхдаа өөрийгөө зөв үйл хийсэнд итгэл төгс байсан агаад ахмад Бережнойд ноогдуулсан шийтгэл нь түүний үйлдсэн гэмт хэрэгт хөнгөдсөн гэж үзэж байв. Харин тиймээс маргааш өглөө захирагчийн өмнө, ахмадыг офицеруудын нэр төрийн шүүхэд хариуцлага тооцуулахаар өгөх тухай өргөдлөө тавих л болно. Мэдээж, тэрбээр түүнтэй нэг дамжаанд байсных албанаас халуулахгүй, гэвч албандаа дүүрэн тэнцэхгүй байгааг нь энэ удаад сануулах цаг нь мөн!

Крамаренко гэртээ хүрч ирлээ. Энэ нь дээврийн тасалгаатай / мансард/ тусдаа байшин байлаа.

Нэг ч цонх гэрэлтэй харагдсангүй. Энэ бүхэн нь нэг бол Вера түүнийг хүлээлгүй унтсан, эсвэл гэртээ байхгүй байна гэсэн үг. Энэ хоёрын нэг нь болж дээ.

Үүдний хонгилын гэрлийг асаагаад толины өмнө шүүгээн дээр зурвас хэвтэж байхыг харав:

“Хайрт минь, найз хүүхнүүдтэйгээ бид хүүхнүүдийн үдэшлэг зохиохоор шийдсэн юм. Чиний хардамтгай агаад тэсрэмтгий занг мэдэх тул хаана, хэнтэй гэдгээ мэдээлэхгүй. Оройхон ирнэ, муу муухай юм бүү бодоорой! Оройн хоол хөргөгчинд байгаа, тавтай нойрсоорой, тэгээд ч чи намайг хүлээхгүй байлгүй. Вера.”

Крамаренко зурвасыг ууртай базан хаялаа. Хаалганы яс модыг хүчтэй цохисны улмаас хуруунаас нь цус гарах авай.

Дахиад л! Дахиад л худал хуурмаг явдал! Дахиад л урвалт шарвалт! Яалаа гэж? Яахаараа ингэдэг байнаа? Тэрбээр түүнийг хайрладаггүй гэж үү? Ганцхан түүний төлөө, хүүгийнхээ төлөө амьдраагүй гэж үү? Гэтэл яагаад ийм шударга бус байдаг байнаа?

Тэр унтлагын өрөө болон дээд давхар луу хөтөлсөн шатан дээр суув. Хар хор нь гомдлоор солигдож, офицер залуугийн хацраар гэнэт нулимс урсав. Тэрбээр юм цохисны улмаас цус нь урсах гараараа нулимсаа арчих бөлгөө. Нүүрээ алгаараа таглан мэгшив. Хошууч Крамаренкогийн сэтгэл санаа маш хүнд байлаа. Түүнийг үл ойлгож, үл хайрлаж, үзэн ядаж байдаг, гэтэл тэр үнэхээр хэнд ч муу зүйл хийхийг үл хүсэж, зөвхөн хэрэгтэй сайн үйл хийхийг эрмэлзэж байгааг ойлгодог ч болоосой. Яагаад хэн ч түүнийг ойлгохыг хүсэхгүй байна вэ? Тэр байтугай өөрийнх нь эхнэр, хамгийн ариун нандин зүйлээ ч ажиг ч үгүй хатуу ширүүнээр хууран мэхэлж байх гэж!

Тэрбээр босож, гал зуухны өрөөнд орж хөргөгч онгойлгон эргэдэг бөглөөтэй лонх архи гаргав. Ширээний ард сууж шилээр нь хэд хэд балгалаа. Тамхиа асааж, шиврээ борооны дусал цонхны шилэн дээр муруй саруй зам гарган урсахыг уйтгартай харцаар ширтэнэ.

Вера шөнө гурван цагт гэртээ ирэв. Өөрийнхөө түлхүүрээр хаалгаа онгойлгон орж ирээд гал зууханд сууж буй эр нөхрөө хараад түүн рүү ойртон очиж:

- Чи намайг хүлээгээ юу?

- Харахад чинь яаж байх шиг байна!

- Энэ цаг хугацаанд юу бодож байсныг чинь төсөөлж байна.

- Миний юу бодсоныг чи хаанаас мэддэг билээ?

- Таамаглаж байна. Чиний таамаглал үндэслэлтэй гэдэгт ч итгэж байна.

- Итгэж байнаа!

- За, тэгвэл бид ярих хэрэг алга. Би бас хүн шүү дээ, Крамаренко минь, чиний ойролцоо амьгүй эд зүйл адил суумааргүй байна, би олны дунд байхыг хүсэж байна, ойлгов уу? Зурвас уншсан уу? Өөр юу ч чамтай яримааргүй байна. Надад чамд хэлэх өөр зүйл алга даа.

- Вера, би чамаас юм асуусан гэж үү? Хөгжин цэнгээ л биз? Тараа л биз? За тэгээд явж, амраач!

- Харин чи энд ингээд л суугаад байж байх юм уу?

- Хонгор минь, энэ бол миний хэрэг. Орхи намайг, гуйж байна.

Верад эр нөхөр нь өрөвдөлтэй санагдлаа. Бүсгүй түүнийг хайрлахгүй байгаад түүний буруу байхгүй болохоор, түүнийг хайрлах эр нөхрийнх нь хайр сэтгэл өрөвдөлтэй байв,

- Гена! Алив эвлэрцгээе. Чи дэндүү их ажиллаж байна шүү. Хамт явцгаая. Эцсийн эцэст чи миний эр нөхөр биз дээ?

- Хэрэггүй, Вера! Би чамтай явахгүй, тэгээд ч намайг өрөвдөж хайрлах хэрэггүй. Хүсэхгүй байна!

- За тэгвэл, тавтай нойрсоорой, хонгор минь.

- Энэ үгийг чинь зурваснаас уншсан, давтах хэрэг юу байна!

Вера мөрөө хавчаад, унтлагын өрөө рүүгээ өгсөж, орондоо хэвтсэн ч Володятай ойртсоноос бий болсон хүчтэй сэтгэгдлийн нөлөөгөөр унтаж огтхон ч чадсангүй.

Шөнийн гурван цагт нийтийн байрны үүдний хонхыг Бережной дарлаа. Нойрмог царайлсан залуухан жижүүр хүүхэн хаалга онгойлгов.

- Нөхөр ахмад аа, арай л оройтож байгаа юм биш үү? гэж үл ялиг егөөдөнгүй өнгөөр бүсгүй хэллээ.

- Харин энд ямар нэгэн журам байдаг юм уу?

- Үгүй дээ, гэвч...

- Тэгвэл элдэв асуулт тавих шалтгаан байхгүй л юм байна.

- Бид ч чанга шүү дээ!

- Түлхүүр өгч ажааму. Ингэхэд ахмад Антонов үзэгдэв үү?

- Бурхан өршөөг! Энэ алиалагч байсан бол бас дүрсгүйтэж байхсан.

- Тэр алиалагч биш, хонгор минь, Антонов бол заримдаа өөрийнхөө албан үүргийг штабт биш Чечений ууланд гүйцэтгэдэг офицер гэдгийг мэдэж ав. Тэсрэх бөмбөг, суман мөндөр дор.

Энэ бол егөөдөлт байв! Жижүүрийн нөхөр нь санхүүгийн албаны даргаар ажилладаг болой.

- Заримдаа энэ тухай дурсан санаж байгаарай гэж гуйя, бүсгүй минь!

Тэр түлхүүрээ аваад:

- Баярлалаа!

Өрөөндөө орж мөн л Вера шиг удтал унтаж чадсангүй, бүсгүйн бие харагдахгүй ч бараг л бодитоор шүргэн байх шиг санагдах ажээ.


Top
   
PostPosted: Sep.20.17 12:05 pm 
Offline
Гялалзах Одны Гялбаа Гишvvн
Гялалзах Одны Гялбаа Гишvvн
User avatar

Joined: Aug.02.10 8:07 pm
Posts: 275
АРВАН НЭГДҮГЭЭР БҮЛЭГ

Володя ротоо хүлээн авч, үүрэгт ажлаа гүйцэтгэх болсноор хоёр долоо хоног өнгөрлөө. Түүнтэй Антон, Казбек хоёр мөр зэрэгцэн ажиллаж, Бережной энэ хугацаанд захирагдагсадаа Чечень рүү илгээж амжсан агаад тэд ч бага зэрэг боорлуулсан ч, ямар ч байсан эсэн мэнд эргэж ирсэн билээ. Захирагчийн албан өрөөнд болсон яриа газар аваагүй юм байлгүй одоохондоо Бережнойг оролдсонгүй. Цэрэг армийн өдөр тутмын ердийн амьдрал өөрийнхөө урсгалаар өнгөрсөөр. Нэг л удаа Володяг ангийн жижүүрийн үүрэг гүйцэтгүүлэхээр тавьсан байв. Үлдсэн өдрүүдийг авто тавиулан дээрх эцэс төгсгөлгүй ажил дээрээ өнгөрүүлэх бөлгөө. Тэрбээр Вератай өдөр бүр уулзаж, энэхүү уулзалт нь амьдралынх нь учир утга болж байлаа. Тэр битгий хэл, тэдний уулзахаа хүлээх нь хүртэл, зүрх сэтгэлд нь ямар нэгэн энхрийхэн агаад гэрэл гэгээ дүүрэн баяр баясгалан байх болов. Өнөөдөр ч гэсэн тэд өмнө нь уулзаж байсан тэр газраа уулзахаар болзсон амой. Энэхүү хүслэн болсон цаг мөчийг Володя тэсч ядан хүлээх болой.

Үдийн хоолны дараа, Бережной нийтийн байрандаа байж байхад Антон ирэв. Ирэхдээ урьдын адил үл ялиг халамцуу агаад энэ удаа гитар барьчихсан байх ажгуу. Тэрбээр гурав дөрөвхөн аккорд барьж муухан тоглох агаад түүнээсээ ч муу дуулах ажээ. Гэхдээ л дуу шуугиан ихээр дэгдээх болой. Тасалгаанд орж ирмэгцээ тэрбээр орон дээрээ гитараа чулуудаж, комбинзоныхоо халааснаас лонхтой архи гаргаж, толгой дээрээ өргөөд:

- Сайн уу, Вова! Шилтэй юм бэлэн, наргицгаая!

- Мэнд ээ. Яалаа гэж тэр вэ?

- Хэнд ч мэдэгдэхгүй сэмхэн ганцаараа нууж уудаг чимээгүйчүүд л шалтаг шалтгаан хайдаг байх. Харин бид түүнтэй түүнгүй болчихно!

- Минийхээр бол чи аль хэдийнээ амжуулчихсан байх шив дээ?

- Авто тавиуланд уусныг тооцохгүй. Үгүй, ингэхэд чи яагаад зүгээр суугаад байна вэ? Шилэн аяга аваад ир. Даруулганы хувьд манайд үлдэгдэл байгаа болов уу гэж бодож байгаа шүү?

- Хөргөгчинд лаазтай нөөш, хиам байгаа, харин талх л үлдээгүй болов уу?

- Тэрэнтэй тэрэнгүй болно! Явуулцгаая!

Тэрбээр шүдээрээ шилний бөглөөг мулталж, шилэн аяганд хийв.

- Хундаганы ерөөл хэлэх хэрэгтэй байсан байх, гэвч цаг хугацаа биднийг хүлээхгүй гэж ярьдагчлан татацгаая, Вова!

Офицерууд аягатайгаа авч хөнтөрцгөөв. Антон тамхилж, бөөн утаа баагиулан байж асуусан нь:

- Чамайг Баргартай үзээд авсан гэж би сонссон?

- Хэнээс сонсоо вэ?

- За боль доо чи! Энэ тухай ангиар л нэг шуугиж байхад чинь. Энд чинь Крамаренкогийн эсрэг үг дуугарах хүн, мэдээжийн хэрэг надаас өөр хэн хүн ердөө байхгүй! Хэн нэг нь хэрэгт холбогдохыг үл хүсэж, зарим нь нас залуугийн улмаас айж сүрддэг юм. Харин чи үзэлцээд авч, үнэнийг хэлэхэд ард түмэн чамайг үнэлж байгаа шүү. Харин захирагчийн өрөөнд юу болов?

- Онц юм болоогүй дээ, Серега. Сэтгэлдээ байгаа бүхнийг ярьцгааж, би хатуу донго аваад, салсан.

- Хатуу донгодуулаад салсан гэнээ? Үгүй дээ, дүү минь штабын даргын хувьд ингээд дуусахгүй. Түүний санаанд хүрээгүй бол салдаг ч хүн биш шүү, Крамаренко. Нэр төрийн шүүхээр орох болно гэдгийг би баталгаатай хэлчихье.

- Аа, тэр бүхэн тонилог цаашаа, тэгэх үү, Антон? Тэгээд ч офицерууд бидний нийтлэг төрх ийм болохоор гэртээ албаныхаа тухай, албан дээрээ хүүхнүүдийн тухай ярьцгаадаг болов уу? Ярианыхаа сэдвийг өөрчилцгөөе!

- Зүйтэй! Энэ бүхний чинь төлөө би чамайг хүндэтгэж, өмгөөлөгч чинь байх болно. Зүсэн зүйлийн бөөс хуурсны даралт шахалтанд автуулахгүйн төлөө тэмцэнэ. Тэд намайг нугачин дарахын төлөө хэчнээн цаг хугацаа зарцуулсан гэж бодож байна? Аяа! Энэ бүхэн бүхэл бүтэн түүх л гэсэн үг. Гээд нугачин дарсан уу? Аа? Би чамаас асууж байна? Энэ бүхэн ашиг тусаа өгсөн үү! Штабынханы харахыг хүссэн тэр хүн бус, Антон хэн байсан тэр л Антоноороо үлдсэн юм шүү! Хэрэв, Чеченьд суманд оногдчихгүй л бол шүү, мэдээжийн хэрэг

Энэ үед хаалга хэн нэгэн нямбай гэгч нь тогшиж, Антон хэзээ язааны зангаараа албаар бүдүүлэг ширүүн дуугаар асуусан нь:

- Хэн нь сүүлээ чирээд ирэв ээ?

Хаалга онгойж, ахлах ахлагч Дудашёв орж ирэв.

- Орохыг зөвшөөрнө үү, нөхөд ахмадуудаа?

- Казбек! Ор хонгор минь, хэмээн хэлээд Антон ахлагчийг угтан босож, хэн ч байсан чамайг энд баяртайгаар угтах болно, орогтун!

- Надад ерөнхийдөө ротын даргатай уулзах хэрэг байна.

- Казбек, юу болоо вэ? гэж Бережной асуугаад, суух зай гарган хажуу тийш болсон ч тэр хаалганы дэргэд зогссон хэвээр үлдэв.

- Нөхөр ахмад аа, юм гуйх гэсэн юм! Даваа гарагт Даша гэр рүүгээ явахад нь гаргаж өгөх гэсэн юм.

- Ямар ч асуудал байхгүй, гаргаж өг.

- Энэ бүхэн тийм ч амархан хэрэг биш шүү, Владимир Викторович! Энэ тухай ахмад Антонов мэднэ дээ, цэргийн хүрээнээс гарах офицер, ахлагч нар зөвхөн хошууч Крамаренкогийн зөвшөөрлөөр явах боломжтой юм. Тэрбээр зөвшөөрөл өгөхгүй байж болно, харин Дашад ганцаараа явах хүндрэлтэй агаад аюултай байж болзошгүй.

Антон толгой дохиж ахлагчийн үгийг батлав. Володя, дахиад л Крамаренко хаа сайгүй хоншоороо шургуулж, өөрийнхөө нөхцөлийг тулган хүлээлгэж байх юм гэж бодоод, Казбекаас ийнхүү асуув.

- Нөхөр ахлах ахлагч, та миний тушаалыг биелүүлэх үүрэгтэй юу?

- Нөхөр ахмад, үг дуугүй биелүүлэх үүрэгтэй!

- Тэгвэл би танд өөрийнхөө сүйт бүсгүйг гаргаж өгөхийг тушааж байна. Хэрэв Крамаренко мэдэх юм бол түүнд ротын даргын тушаалыг биелүүлсэн гэж хэлээрэй. БИ ТУШААЛ ӨГСӨН. Надтай тооцоо хийг. Ойлгов уу?

- Яг тийм, нөхөр ахмад!

- Бүсгүйдээ сайн яваарай гэж байна гэдгийг минь дамжуулаарай, харин чи яарах хэрэггүй шүү, гаргаж өгөхдөө цэцэг авч очих, үнсэж үдэх гэх мэтчилэн бусад зүйлийг мэдэж байгаа байлгүй. Чамд ч, түүнд ч сэтгэл зовох зүйлгүй байхын тулд дараагийн өртөө хүртэл цуг яваарай. Тэндээсээ буцаж ирнэ биз. Битгий яараарай, би чамайг хаацайлна.

- Баярлалаа, ахмад аа!

- Яалаа гэж тэр вэ! Архи уух уу?

- Үгүй дээ, баярлалаа! Би уухгүй.

- За яахав, уухгүй л бол уухгүй байна биз. Явж, үдэлтэндээ бэлд дээ!

- Баярлалаа.

Ахлах ахлагч гарч явахад, хана тохойлдон суусан Антон, согтуу манарсан харцаар Бережнойг ширтэн тамхиа сорох агаад хэдийгээр хүндрэлтэй байсан ч ойлгогдохоор хэлэх чадвараа алдаагүй байлаа.

- Чи ч харин эр хүн юм аа! Сөргөлдөгч! Крамаренко руу Казбекыг явуулсан бол миний бүхий л хүндэтгэлийг шууд алдах байлаа.

- Би хэлсэн шүү дээ, миний роттой хамааралтай бүх зүйлийг зөвхөн би өөрөө л шийдвэрлэх болно гэж !

Энэ үед хэн нэгэн цонх аяархан тогшиж, Антон гайхан харцаа дээшлүүлж:

- Цонх тогшив уу даа? Үгүй бол би хий юм сонсов уу?

- Би хараадхая, хүлээж бай.

Володя хөшгөө хажуу тийш болгож цонхны цаана зогсох Вераг харлаа. Бүсгүй, Володяг гараад ир гэж дохиод, харанхуйд уусан алга болов. Бережной хөшгөө татаж:

- Гүйцээ, Антон уухаа больё. Амар, надад ажил гарчихлаа!

- Юу болох нь энэ вэ? Ийм юм болж байгаагүй шүү! Хэн нэгэн чам руу ирээ юу?

- Тийм.

- Юу болоод нууцаар цонхны цаанаас дууднав?

- Таамаглахгүй байна уу?

- Авгай юу?

- Бүсгүй хүн, Серёжа, бүсгүй хүн!

- Алдаг юм байна, чи?! Ирээд долоо ч хоноогүй байхад түүн рүү хүүхнүүд гүйлдэж цонх хагалчих шахаж байдаг. Тэгэхээр чи мөн ч амттайхан жимс байх нь дээ, Володя минь?

- Бид чинь эмэгтэйчүүдгүйгээр хэрхэн аж төрөх билээ дээ?

Володя биеийн тамирын хувцсаа хурдан гэгчийн өмслөө.

- Намайг хүлээх хэрэггүй, эртхэн хэвтэж амар, гээд тэр Антон руу нүдээ ирмэвээс, тэр зөвхөн гайхшрангуй харцаар ширтэн толгой сэгсрэх ажээ.

- Чи ч гавшгай эр юм гээч! Тэгэхээр удахгүй намайг ч гартаах нь дээ.

- Гүйцээ. Энд агсан тавих хэрэггүй, тэгвэл намайг илчлэхээр барахгүй, ганц намайг ч биш гэдгийг ойлгоно гэдэгт итгэж байна, тохирох уу?

- Яв даа, дайчин эр минь! Бүх юм ян тан байх болно. Хэн гээч гоо бүсгүй шөнийн цагаар эр хүний хойноос өөрөө ирдэг нь л сонирхолтой байна?

- Нууц! Би явлаа. Аа, тийм! Намайг явмагц чи цонхоо онгорхой орхиорой, орой буцаж ирээд жижүүрт гэрэл цохиулмааргүй байна.

- Тохирлоо! Үгүй чи өөрийгөө хардаг ч болоосой! Байж байгаа нь яг Дон Жуан шүү! Вова минь чи намайг нэг гайхшруулах шиг боллоо! Эмэгтэй хүн хүлээж байгаа бол яв даа, цонхны талаар санаа зоволтгүй одоо шууд онгойлгочихъё.

Владимир нийтийн байрнаас гарч байшингийн нүүрэн талын дагуу явж булан тойроход Вера шууд тэврэн авлаа.

- Сайн байна уу, Володенька!

- Сайн, сайн байна уу, энхрийхэн минь! Үнэнийг хэлэхэд ингэх юм гэж зүүдэлсэн ч үгүй.

- Эмэгтэйчүүд бид хэрэв дурлах л юм бол бүхнийг хийх чадвартай улс.

- Энэ бүхэнд чи намайг үнэмшүүллээ, гэхдээ Крамаренко хэрхэн хандах бол оо? Чамайг гэртээ буцаж очиход чинь хэрүүл шуугиан гаргах бий дээ?

- Харин тэгвэл яах гэж? Чи ямар нэгэн юм хийх үү?

- Чи намайг хайртай хүүхнээ хамгаалах чадваргүй гэж бодож байна уу? Хэрэв ямар нэгэн юм болох л юм бол би түүний бөндгөрийг таслах болно! Харин ингэхэд нуугдаж болоо юм биш үү? Түүн рүү очиж юу болоод байгааг тайлбарлаж өгье. Харин чи над дээр ир!

- Володя минь дээ, хаашаа очих гэж? Антон та хоёртой нийтийн байранд байх гэж үү? Одоохондоо юуг ч өөрчлөх хэрэггүй. Крамаренко хэрүүл шуугиан тарьдаг хүн биш, түүний зан нь үг дуугарахгүй байх, гэхдээ энэ бүхэн нь надад нөлөө үзүүлдэггүй юм. Үг дуугүй байж л байг! Харин чи ямархуу байнав дээ? Бүхэл өдрийн турш штаб руу шагайчих зав гарахгүй л байна уу?

- Хүсэж байсан ч шалтаг олдсонгүй. Тэгээд цаг ч, боломж ч гарсангүй. Юу хийцгээх билээ?

- Чи чинь бас асууж л байна уу? Ядруухан эмэгтэйгээс болж ухаанаа алдчихаад асууж байна уу? Саран дээр гарч дурлалцъя! Болж байна уу?

- Уучил, тэнэгээсээ болж дааруулчихлаа!

- Бидний түр болоод энхрийхэн үүр рүү явцгаая. Энэ маань биднийх байсан ч болоосой, тийм үү Володя?

- Тэгэхээр ямар нэгэн хэрэг болоо юу?

- Энэ тухай дараа болъё, тэгэх үү? Явцгаая!

- Урьдын адил уу? Эхлээд чи, дараа нь би гэхчлэн?

- Тийм ээ, би гүйлээ шүү. Хайрт минь хүлээж байя!

Володя таван минут хиртэй тамхиа татаад, танил замаараа алхлаа.

Тэрбээр гурван цагийн дараа эргэж ирэв. Цонх онгорхой байсан болохоор тэрбээр тасалгаанд чөлөөтэй оров. Антон ердийнхөөрөө хувцастайгаа унтах ажээ. Хоёр дахь шилтэй юмны тал нь үлдсэн байв. Ахмад сайн татсан нь илт. Ерөнхийдөө түүнтэй ярих хэрэгтэй юм байна. Одоохон биеэ татаж авахгүй бол өнгөрөө гэсэн үг. Эрийн хувьд дажгүй залуу тул биеэ татаж чадахгүй бол харамсалтай, энэ бүхэнд улам гүнзгий орж өнгөрч болзошгүй. Владимир хувцсаа тайлахад биенээс нь Верагийн сүрчигний үнэр сэнхийж, түүний тухай бодсоор бөх гэгч нь унтав.

Өглөө харин офицеруудыг таагүй зүйл хүлээж байлаа.

Өглөөний таван цагт Антоновын зарлага гүйж ирэв. Володя хөршөө арайхийн сэрээлээ. Тэрбээр өндийсөн ч юу ч ухаарах тэнхэлгүй байлаа. Согтуу нь ер гараагүй байсан ажээ.

- Чи хэн вэ? гэж цэрэг өөд харан Антон асуув.

- Нөхөр ахмад аа, танихгүй байна уу? Би таны зарлага байлдагч Куропаткин байна.

- Тийм үү? Хүлээж бай!

Антон тасалгааг нүдээрээ тойруулан харж, харц нь талаасаа дундуур архитай лонхон дээр тусав.

- Одоохон, жаахан хүлээ Куропаткин минь, ухаан ороодхъё, гээд тэр ам руугаа шилтэй архийг тонгойлгоод, фу, яаж энэ муухай юмыг хүмүүс уудаг байнаа?

Согтууруулах ундаа Антонд хурдан үйлчиллээ.

Харц нь үл мэдэг саруул болж, юутай ч юм ойлгохтой болоод ирэв.

- Тэгээд танай тэнд юу болчхоо вэ? хэмээн товчоо товчилж, зангиагаа зүүнгээ тэрбээр зарлагаас асуугаад биеэ харьцангуй цэгцэллээ.

- ОХ, нөхөр ахмад!

- Чи орос хэлээр аятайхан ярьж чаддаггүй юм уу? Юун онцгой хэрэг гардаг гардаг билээ?

- Ротын ээлжтэн байлдагч Петрушин зэвсгийн өрөө онгойлгон автомат буу, сум аваад оргочихсон.

- Жлыга юу? /цэргүүд хоорондоо албан бусаар анхны жилээ алба хааж буй байлдагч Николай Петрушинг ийнхүү нэрлэдэг ажээ./

- Тийм!

- Харин ингэхэд жижүүр хаашаа харж байсан байх нь вэ? Зэвсгийн өрөөний түлхүүр түүнд байдаг биз дээ?

- Тэрбээр зүүрмэглэчхэж, нөхөр ахмад, харин Петрушин бүсэнд нь зүүлттэй байсан түлхүүрийн оосрыг огтлоод зэвсгийн өрөөний түлхүүр авчихсан байна билээ. Энэ үед Жлыга цэргийн байрны үүдэнд жижүүрийн тавцан дээр зогсож, хоёр дахь ээлжтэн байраа цэвэрлэж байсан гэсэн.

- Ээ, муу гамбир гэж, энэ муу жижүүрт зүүрмэглэх гэж яадгийг би үзүүлээд өгье өө! Бүх насаараа унтахгүй болгоно доо! Ангийн захирагчид мэдэгдсэн үү?

- Яг тийм. Тэр тань руу намайг илгээсэн юм!

- Яагаад ангийн захирагчийн дараа надад энэ тухай мэдэгдэж байгаа юм, аа? хэмээн Антон дуугаа өндөрсгөв. - За, хүүхдүүд ээ, та бүхний жаргал дэндээд юу хийхээ бүр мартжээ, би та нарт алба гэж нэг хөгжилтэй юм байдгийг мэдрүүлээд өгөхөөр нэгийг санах болно доо! Яв цэргийн байр руу... ! Би араас чинь очно!

Зарлага, нийтийн байрны хонгилоор гүйхэд ууттай хорт хийн баг ташааг нь нүдэх ажээ.

- За муу Жлыга чамайг дээ! Яалаа гэж оргоно вэ? Би өөрөө хянаж байсан болохоор хэн ч түүнд гар хүрээгүй дээ! Дээвэр дээрээс үлээгээд явуулчмааргүй юм аа?

Антон гарахыг завдахад Бережной түүнийг саатуулж:

- Хүлээж бай, би чамтай цуг явъя!

- Чи тэнд юугаа хийх нь вэ? Бусдын хэрэгт хошуу дүрэх нь үү?

- Тэртээ тэргүй цаг хүрэхгүй босох цаг болчих юм байна, тэгээд ч би өнөөдөр өглөөний хоолны өмнө очиж хариуцлагатай эргүүлийн үүрэг гүйцэтгэх юм.

- За, тэгвэл хурдал. Үгүй ингэхэд миний цэргүүдийн байж байгааг ээ? Захирагчийг дуудчихаад, харин намайг багаж хэрэглэл мэт болгож байдаг байна шүү? За гайгүй, энэ бүхэн дууссаны дараа би тэдэнд алба гэж юу байдгийг үзүүлээд өгнө өө, муухай золигнуудад!

Офицерууд нийтийн байрнаас гарч, хоёрдугаар ротын цэргийн байр руу гүйж хүрвээс, хаалганы өмнө аль хэдийнээ очицгоосон дэд хурандаа Буланов, хошууч Крамаренко, Варфоломеев болон цэргийн хүрээний тусгай төлөөлөгч ахмад Гвоздь нар зогсож байв.

Захирагч тэднийг ууртай угтлаа. Ерөнхийдөө энэ нь ахмад Антоновт хамаарах болой.

- За хө, Антон уусаар л байна уу?

- Энд тэр ямар хамаатай юм вэ?

- Харин тэгээд нөхөр ахмад та албаны цагаар согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэснээс үүдэн энэ бүхэн гарч байгаа юм биш үү, хэмээн хүмүүжлийн ажил эрхэлсэн орлогч хажуугаас нь хошуу нэмэв. Антон түүнийг огтхон ч хүндэтгэн үздэггүй агаад хүйтэн хөндий харьцаатай байдаг байв.

- Бас нэг ухаантан гараад ирлээ! Эхлээд чи надад өдрийн дэглэм гаргаж, түүндээ офицеруудад хэдийд нь албаны цаг, хэдийд нь чөлөөт цагаа эдлэхийг яг таг заагаад өгөөрэй. Чухам тэгвэл албаны бус цагийг нарийн баримтлан уух болно.

- Алив, больцгоо! гэж захирагч тушаав. - Энэ хэрэг яагаад гарав? Антон би чамаас асууж байна!

Сергей захирагчийн ярианы өнгөөр хариулах нь:

- Харин түүнийг хэн мэдэх билээ, нөхөр дэд хурандаа! Армид дутуу ухаантай юмнуудыг авснаас болж, харин офицерууд л тэнэг болж байх шив. Түүний хөндий тархинд юу гээч нь орсныг чөтгөр л мэдэх байх. Бид энд юугаа хийгээд зогсож байгаа юм вэ? Хүмүүсээ босгож газар орноо самнаж нэгжье, ойрхон нуугдаж байж болно шүү дээ?

- Ганц ухаантан олдож, үлдсэн нь тэгээд зугаалахаар ирж л дээ. Чиний рот аль хэдийнээ цэргийн хотхон болоод ангийн байрлалыг самначихсан. Чиний Петрушин цэргийн хүрээний нутаг дэвсгэр дээр байхгүй. Оргочихсон!

Антонов ийнхүү асуув:

- Цагдаад мэдэгдсэн үү?

- Сонсож бай, Антон, амаа таглаад хоёр метр холд, ядаж хэл ам татлахаа боль. Цагдаад мэдэгдсэн. Тэд харуул хамгаалалтынхаа хүчийг нэмэгдүүлсэн. Энэ Петрушин хаана очиж болохыг бодох хэрэгтэй байна? Тэр яах гэж хоёр хорго сумтай автомат буу авав аа?

- За, лав туулай агнах гэж л биш дээ гэж Антонов бувтнав.

- Антон! Дахиад ганц үг дуугарах л юм бол чамайг “сахилга” -т хийнэ шүү!

- Дуугарахгүй, дуугарахгүй! Гэхдээ Петрушин энэ нутгийнх биш болохоор төрөл садан ойр хавьд байхгүй, тэгэхээр хол яваагүй байх. Гагцхүү энгийн иргэдтэй бүү учраасай билээ. Харин тэгвэл ямар нэг байшинд идэх юм эрж ороод, өөрийнхөө “нуршуу” үг яриагаараа уяраан нуугдчихвий. Тэгвэл жинхэнэ “нуугдах” гэгч болно шүү.

- Энэ бүхэн бүү болоосой гэж бурханд залбирдаа, Антонов, гэж штабын дарга баргар царайлан зөвлөөд, бид залбирах биш, харин ажиллах, шийдэмгий ажиллах хэрэгтэй байна гэв.

- Тэгээд чи юу санал болгож байна вэ? гэж захирагч асуулаа.

- Бүх цэргийн хүрээний бүрэлдэхүүнийг гаргаж хотыг бүслэн хаах. Байшингийн булан тохой болон доодох хонгил орц бүрийг шалган самнаж үзэх.

Антон егөөдөж:

- Их л ухаантай шийдвэр байна, харин Петрушин түүнийг энд тэндгүй эрж байгааг харах л юм бол гал нээж эхлэх болно. Тэгвэл хүүр л үлдэнэ шүү дээ! Үгүй! Өөр л юм бодох хэрэгтэй!

- Тэгээд юу хийх гэж?

- Одоохондоо би мэдэхгүй л байна.

Дэд хурандаа Буланов нэгдүгээр ротын дарга байж байхыг анзаарч, асуусан нь:

- Бережной чи энд юу хийж байгаа юм вэ?

- Ахмад Антоновтой хамт ирсэн юм. Би танд саад болоо юу?

Захирагч юу ч хэлсэнгүй.

Үүр цайлаа.

Ангийн бие бүрэлдэхүүнийг босох дохио өгч, офицерууд ч штабт захирагчийн өрөөнд орцгоов.

7:05-д хотын шугаманд холбогдсон телефон утасны хонх дуугарав. Хэн нэгэнтэй Буланов товчхон ярилаа. Утасны харилцуураа тавиад, хэлсэн нь:

- Цагдаагийнхан Петрушинг олжээ. Баруун дүүргийн барьж буй байшинд байгаа юм байна. Гурван давхраас хэд хэдэн удаа буудсан байна. Тэгээд бүсэлсэн аж. Цагдаагийнхан хэлэлцээ хийж, энэ тухай бидэнд мэдээлж байна. Одоохондоо Антоны цэрэг нисдэг тэрэг болон мөнгө өгөхийг шаардсан байна.

Сергей хараал тавин асуусан нь:

- Эхээ алдмар чинь, дээрэмчдийн хэрхэн ажиллахыг харчихаж гээч! Өөрийнх нь буудсан суманд хүн оногдчихоогүй биз?

- Байшингаас буудаагүй гэнэ. Агаарт хий буудсан юм байна. Өмнө нь ч буудаагүй гэнэ. Гэхдээ цагдаа асуудлыг өөрсдөө шийдэх санал тавьж байна. Тэдний мэргэн буучид ажиллагаанд бэлэн байгаа юм байна.

Антонов гэнэт дуугаа огцом өндөрсгөж:

- Ямар ч мэргэн буучид хэрэггүй, даруйхан тэдэнд мэргэн буучид хэрэггүй гэдгийг дамжуул! Миний цэрэг, тийм болохоор би түүнийг барих болно.

- Чи чинь юу болоод тушаагаад эхлэв, ахмад аа?

- Пардон! Гэхдээ, цагдаагийнханыг ятга, нөхөр дэд хурандаа, үхэл хагацал болон буудалцалгүй барьж авна, зөвхөн зэвсэг хулгайлах гэсэн оролдлого хийсэн хэрэг л түүнд хүлээлгэе. Хурдан явцгаая! Харин тэгэхгүй бол цагдаа нар үнэхээр шар завьжтай хүүг шал дэмий юмны төлөө нухчихна шүү.

Дэд хурандаа тавиулангийн жижүүрт штаб руу захирагчийн машиныг яаралтай ирүүлэхийг тушаав. Цагдаагийн хэн нэгэн албан тушаалтан руу утасдаж:

- Та бүхэн наанаа байшинг бүслээд холдуулахгүй байж бай. Бид одоохон очлоо. Түүнийг бид барьж авах болно.

- Зөвхөн, цэрэг чинь хүн оршин суугаа газар луу гал нээгээгүй тохиолдолд болж байна. Өөр тохиолдолд уучлаарай болно шүү

- Бид замдаа гарлаа, гээд захирагч харилцуураа тавив.

- Нөхөр дэд хурандаад, хэмээн ахмад Бережной Булановд хандаад, намайг ахмад Антоновтой цуг явахыг зөвшөөрнө үү?

- Яах гэж?

Антон ч бас гайхсан харцаар Владимирыг ширтэв. Бережной үргэлжлүүлэн:

- Ойлгооч дээ, зэвсэглэсэн цэрэг рүү хамтдаа ойртон очно гэдэг хоёр бай бий болно гэсэн үг, хэрэв тэр гал нээхээр шийдсэн тохиолдолд түүнд хэнийг нь чиглүүлэн онилох нь төвөгтэй байж болно шүү дээ. Хэний нь буудах вэ? Тэгээд ч нөгөөдөх нь хариу буудаж болзошгүй биз дээ? Энэ нөхцөлд түүний зэвсгийг хураан авах цаг гарах л ёстой доо.

- Өөрөө бодож олоо юу?

- Энэ ч амархан шүү дээ!

- Чөтгөр алгад, хувийн зэвсгээ аваад машинд сууцгаа!

Хорин минутын дараа захирагчийн “УАЗ” машиныг тухайн дүүргийг бүслэн хаасан томилгоот бүлэг зогслоо. Захирагч бүлгийн ахлагчтай ярилцаад машиныг аюултай бүсэд нэвтрүүлэв. Барьж буй байшингийн халз эсрэг талд орших дүүргийн Дотоод хэргийн болон Холбооны Аюулгүй байдлын албаны түр штаб байрласан дан давхар байшингийн дэргэд “УАЗ” зогсов. Энэ байшингийн дээвэр дээр мэргэн буучид байгаа овоо хараандаа аван хэвтэцгээх ажээ. Мужийн хүчний байгууллагын удирдлагатай захирагч мэндлэв. Тэд ийнхүү мэдээлэв:

- Оргодол дахиж гал нээгээгүй, гуравдугаар давхарт байж байна. Бид түүнтэй цагийн дараа холбоо барихаар тохирсон. Хорин минут өнгөрч байна гэв.

Буланов ийн асуув:

- Түүнд та нартай харьцах холбооны хэрэгсэл байгаа юм уу?

- Тийм ээ! Түүнд бид гар утас шидэж өгсөн байгаа.

- Тэгэхээр хүлээж байгаа байх нь! За, Антон чи өөрийнхөө Петрушиныг барина гэж байсан, бодлоо өөрчлөөгүй биз дээ?

Сергей эрс шулуухнаар:

- Би гаргасан шийдвэрээсээ хэзээ ч буцаж няцаж байгаагүй!

- Тэгвэл сум үл нэвтрэх хүрэм болон хамгаалалтын дуулга өмс, юмыг яаж мэдэхэв автомат авч яв, гэж цагдаагийн хурандаа санал болгов.

- Ганцхан холбооны хэрэгсэл байхад л болно, гэхдээ түүнд энэ бүхэн байгаа болохоор бас нэгийг чирч явах хэрэг байна уу? Биднийг түүн рүү явж байгаа талаар түүнд мэдэгдэх хэрэггүй! Байшингийн орцонд хаанаас нь мэдэгдэлгүй ойртох боломжтой вэ?

- Боломжгүй. Цэрэг цонхноос цонхны хооронд гүйж, бүх ойртон очих газрыг овоо хараандаа авчхаад байна.

Антонов цардмал зам руу нулимж:

- Тэр муу нусгай, намайг овоо хараандаа барьж байх юм гэнэ! За яахав Володя? Тэгвэл шууд орцноос чигээрээ гарч явцгаах уу? Тэгвэл бидэн рүү буудахгүй байж магад.

Захирагч эргэлзэж:

- Хэрэв буудвал яах билээ?

- Хувьд тавилан тэгэх л ёстой байсан юм байгаа биз. Тэгэхээр, Вова аймшигтай юм болоогүй юм шиг яаралгүйхэн, хоорондоо юм ярилцан явцгаая. Чи шинэхэн онигоо мэдэх үү?

- За даа, ярих юм олдох л байх!

- За тэгвэл яриад байгаарай, харин би алхаж байхдаа инээж л байя. Ингэх нь Петрушинг яг барьц алдуулна. Чи бэлэн үү? Хөдөлцгөөе!

- Та нарт амжилт хүсье-гэж гэнэт тэдэнд хандан хошууч Крамаренко ерөөв.

Офицерууд ч дан байшингийн булан тойрон зэвсэглэсэн залуухан цэрэг Петрушины орогносон байшингийн зүг явцгаав. Володя гараараа дохин ямар нэгэн зүйл ярьж, Антон тас тас инээх ажээ.

- Дэд хурандаа, чиний залуус ч зоригтой юм аа-гэж Дотоод хэргийн газрын дарга офицеруудыг магтаад, ёстой дайчин эрс байна!

Захирагчийн хариу ч товчхон аж:

- Өөр бусдыг бол авдаггүй юм!

Харин Петрушин тагтны ан завсраар орц руу ойртон ирэх офицеруудыг харав. Тэрбээр, яагаад эдгээр офицерууд яаралгүй, инээлдсээр энэхүү байшин руу ирж байгааг огтхон ч ойлгосонгүй. Түүнийг энд байгааг мэдээгүй байж болох уу? Үгүй! Энэ бол боломжгүй зүйл! Тэгвэл яах гэж?

Петрушинг бодлогоширч байх хооронд Антон, Володя хоёр хаалганд хүрч орцонд орцгоов. Амьсгалаа нэг сайн авцгаах нь автоматын овоо хараан дор алхах нь тийм ч аятайхан зүйл биш гэдгийг илтгэх бөлгөө. Тэгээд ч харин Антоны архи гараагүй байсан нь түүнийг ямар нэгэн гэмт этгээдийг баривчлахаас илүүтэй сэтгэлийг нь түгшүүлэх шиг болов.

- Намайг яасан гэж бодно, Володя!

- Би яг энэ сэдвээр чамтай ярилцахыг хүсэж байлаа.

- Газрыг нь ч, цагийг нь ч олж сонгосон байх чинь, эхлэж болно шүү!

- Үгүй дээ, Буцаж очсон хойноо ярилцъя.

- Гар буугаа бэлд. Хэрэв Петрушин автоматаар шүршвэл, хөл рүү нь буудна шүү. Гүйцээ, цаашаа явах хэрэгтэй, тэгэхгүй бол залуу түгших байх.

- Энэ удаа чи онигоо яриарай, хэрэв биднийг олж хардаггүй юм гэхэд ядаж чамайг дуу хоолойгоор чинь таних байлгүй.

- Тэгье ээ! Урагшаа!

Тэд цаашаа явцгааж, харин Антон өөрийнхөө сонсогч байх үеийн амьдралаасаа ярьж эхлэв:

- Тэгээд бас, Володя минь, бид дадлага хийхээр явахдаа Бакуг дайрч гарсан юм. Нислэгийн цаг болтол өдрийн хугас байсан болохоор хотоор зугаалах юм боллоо. Хоолны газраар орцгоолоо. Орон нутгийн хоол ундыг амтлах, архи уух л гэж тэр. Хоол унд идэж, ууцгаагаад гудамжинд гарцгаалаа. Гуравдугаар сар байсан болохоор гудамжинд дулаахан гэдгийг яана, бид шинельтэй байдаг. Нэгэн модот гудамжаар энгэр заамаа ярчихсан бүхнийг умартчихсан алхаж байдаг байгаа. Зүүн гар талд саарал байшингууд, баруун гар талд цаана нь бургас бут ургасан намхан хашлага байх ажээ. Би тэгэхэд яагаад бутны өмнө хашлага байгааг ойлгоогүй юм. Хүмүүсийн ярьдагчлан дараа нь л ухаарч билээ. Шинелийн энгэр заамаа задгай дэлгэчихсэн алхацгааж байтал гэнэт харин булан тойроод эргүүл гараад ирдэг байгаа! Өөдөөс хүрээд ирлээ дээ! Яадаг ч арга алга... Петрушин! гэж Антон хоёр, гуравдугаар давхрын хоорондох шатны тавцангаас хашхирлаа. - Петрушин! Чи чинь дүлийрчихээ юу?

- Би!

Сергей оргодлыг элэглэн:

- Би, би, чиний толгой яачхав... Чихээ угаагаагүй удсан уу, яагаад тэр дор нь хариулсангүй вэ? Би ротын дарга чинь байна, танив уу?

- Таньсан! Та яах гэж ирж байгаа юм вэ? Хэрэв би буудаад эхэлсэн бол яах байсан вэ?

- Хэлэлцээ хийх элчийг хэн хэзээ буудаж байсан юм вэ?

- Хэнийг гэнээ?

- Элчийг, бороохой минь! Тэднийг тэр бүү хэл фашистууд ч буудаж байгаагүй юм, харин чи фашистуудаас долоон дор гэж үү? Чам руу ахмад Бережной бид хоёр очиж чиний тулган шаардлагын талаар ярьж тохирохоор ирж байна. Гэвч хэрэв чи багтай тусгайгийнханыг дээр гэж үзэж байвал, чөтгөр аваг гэж бид буцлаа!

Цэрэг ийнхүү хашхирав:

- Үгүй! Дээшээ гараад ир. Хэрэв гарт чинь зэвсэг байх л юм бол шууд буудна шүү!

- Тэнэг минь, чи хэнийг айлгана гэж бодоо вэ? Хаана орогнож байна, чи!

- Гурван давхарт баруун гар талын тагттай өрөөнд.

- Зүйтэй! Зочдоо угтаарай!

Сергей, Владимир хоёр шууд булан тойроод заасан тасалгаанд оров.

Өөдөөс нь харан Петрушин явган сууж байв.

- Сайн уу, Петрушин! Энд чи юугаа хийж суугаа юм, суучих өөр газар алга уу? Цагдаа нараас түшлэгтэй зөөлөн сандал шаардахгүй яасан юм вэ? гэж Антон асуув.

- Шоолох хэрэггүй, нөхөр ахмад!

- Нөхцөл байдлыг чи ашиглаж чадахгүй байна уу, наашаа утсаа өгөөтөх!

- Яах гэж!

- Яръя, алив өгөөтөх!

Цэрэг гар утсаа шалан дээр тавьж түлхэв.

- Захирагч уу? Үгүй? Намайг дэд хурандаа Булановтай яриулаач. Нөхөр дэд хурандаад бид Петрушинтай хамт энд, газар дээр нь байна. Бүх үйл хэвийн, тэрбээр тайван амгалан хоёрдугаар ротын дайчдын байвал зохих ёсоор цэвэр цэмцгэрхэн байна.

- Чи надад битгий илүү дутуу юм донгосоод бай! Юу шаардаж байна? гэж захирагч бөвтнөв.

- За тэгээд Петрушин лонх архи, бүтэн хайрцаг “Marlboro” өгөхийг шаардаж байна.

Петрушин ротын захирагчаа гайхсан харцаар ширтэнэ. Гэвч тэрбээр яриагаа үргэлжлүүлэн:

- Яаж авах вэ? Олс нааш нь шидчих, дараа нь уутанд гожин болоод янжуураа хийгээд уя, би өргөөд авчихъя. Цагдаагийнханд, ядаж хүмүүсийнхээ талыг нь ч гэсэн явуул гэж дамжуулаач. Байшинг чечений бүлэг эзэлсэн аятай баахан хүчнийхэн цугларчихлаа. Харин цэргийн прокурорыг урьж авчираач, хэрэг болох байх.

- Прокурор аль хэдийн энд ирсэн байгаа. Түүнийг дуудах уу?

- Арай л болоогүй байна! Одоохондоо архи, тамхи л байхад хангалттай!

- Өөрөө, бас уумаар байна уу? гэж дэд хурандаа хардангуй асуув.

- Би юу, захирагчаа, намайг байлдааны үүрэг гүйцэтгэх үедээ уудаггүй та сайн мэднэ дээ! “Marlboro” ч татдаггүй, тэгээд ч ажил дуусаагүй байна шүү дээ!

- Гүйцээ, шаардлагыг нь биелүүлэх болно, сайн шиг ятгаарай!

Хэдхэн хормын дараа Антон архи, тамхитай уутыг өргөж авлаа.

Өрөөнд тэр бүхнийг авчирав.

- Нөхөр ахмад аа, би архи ч, тамхи ч шаардаагүй ш дээ, гэж цэрэг онцлон хэлэв.

- Чи бас архины хувьд надтай тооцоо бодох гээд байнаа даа! Чи оройд хоол идэх үедээ уухыг хүсдэггүй гэж үү?

- Үгүй, би ердөө уудаггүй!

- Энэ бүхэн чинь одоохондоо залуу байгаагаас тэр! Харин миний хувьд өвдсөний дараа уух шаардлагатай, ойлгов уу? Ингэхэд чи юу татдаг юм вэ?

- “Прима”.

- За харав уу? Чөтгөр гэж, хэрэв чи “Прима” татдаг бол ямар юмных нь алан хядагч байх билээ?

Сергей хоёр хайрцгийг гарган авч, нэгийг нь Владимир руу шидээд, үлдэгдэл янжуурыг Петрушинд өгөв.

- Сонинд чиний “Прима”-ны тухай бичвэл шоолж инээлдэх болно хүмүүс, тэгэхээр одоохондоо боломж байгаа дээр “Marlboro” тат!

Антон өөрөө архины бөглөөг онгойлгон бараг талыг нь уугаад, тамхиа асаав. Петрушин гэнэт ийн асуулаа:

- Та нар яах гэж ирээ вэ?

- Чамайг чөлөөлөх нөхцөлийн талаар хэлэлцэхээр ирлээ гэж би хэлсэн шүү дээ!

- Намайг чөлөөлөх өө? Хэнээс тэр вэ?

- Хэнээс ч биш, харин яагаад гээч. Чиний өөрийн чинь тэнэглэлээс!

- Би буудчихаж чадах л байсан ш дээ.

- Мэдэж байна, гэхдээ надад юуны өмнө хариулаадах, хэмээн нэлээдгүй балгасныхаа улмаас дотор нь засарсан Антон хэлээд, чи яах гэж нисдэг тэрэг, мөнгө өгөхийг шаардаж байгаа юм вэ? За мөнгө ч ойлгомжтой, харин нисдэг тэргээр яах гэсэн юм вэ?

- Эндээс нисэж холдох гэж!

- Зүйтэй. Хаашаа явах гэснийг чинь мэдэж болохсон болов уу? Чечень рүү юу?

- Яалаа гэж Чечень рүү байхав! Би тэнд юугаа хийх билээ? Хөвч ой тайга руу!

Антон туйлын их гайхсан дүр үзүүлж:

- Хөвч ой руу юу??? Гэхдээ мөнгө төгрөг рүү эргэн оръё, хөвч ой руу юм бол чамд мөнгөний хэрэг юу байдаг байнаа?

- Энэ бол миний мэдэх хэрэг!

- Ойлголоо. Чинийх бол чинийх! Энэ сэдвийг төгсгөе. Харин чи яагаад ангиас оргохоор шийдээ вэ? Мөнгөнөөс болсон гэж үү дээ?

- Энэ бас миний мэдэх хэрэг шүү.

- Үгүй дээ, дүү минь. Энэ чинь бас миний ч хэрэг шүү дээ. Чамайг оргосны дараа намайг албан тушаал шууд л буулгах болно. Тиймээс би өөрийгөө хамгаалах хэрэгтэй болно биз дээ? Үгүй бол би чамд хортой муу зүйл хийгээд чи өширхөхдөө намайг шийтгүүлэх гэж байгаа юм уу?

- Би таныг шийтгүүлэх гээгүй ш дээ!

- Хүссэн, хүсээгүй шийтгэнэ. Тэгвэл хэрэг явдлыг тодорхой яриад өг дөө.

Цэргийн хүү импортын янжуураа сорж, дадаагүйн улмаас ханиалгана.

- Тэгье, яръя! Миний бүсгүй, Галька, тосгоныхоо фермер залуутай суух гэнэ. Хүлээнэ гэж амлачхаад шүү! Би түүнд хайртай шүү дээ!

- Харин тэр чинь? гэж Антон асуув.

- Юу тэр чинь гэж?

- Бүсгүй чамд хайртай юм уу?

Петрушин санаа алдаж:

- Хайртай л гэж ярьдаг байсан ш дээ!

- Ойлгомжтой-гэж хэлээд Антон шилтэйгээс балгав. - Коля минь чамд гэж хэлэхэд чи ч тэнэг амьтан юм даа! Хүүхнүүдэд итгэдэг хэн вэ чи? Чи бүдүүлэг асуулт асуусанд уучлаарай, цэрэгт татагдахын өмнө түүнтэй унтсан уу?

- Тийм!

- Бүүр тэнэг хэрэг! Тэр чинь хүүхэн болчихсон байна шүү дээ! Түүнд одоо эр хүн хэрэгтэй болсон. Дурын эр хүн шүү! Хэрэв зэ чи хөндөөгүй байсан бол эр хүний хайр энхрийлэл гэгчийг мэдэхгүй болохоор, шаардлага гарахгүй, чимээгүйхэн охин хэвээрээ чамайг хүлээж байх байсан юм. Харин чи гэж тэнэг амьтан дурлаад цэрэгт татагдахаасаа өмнө шууд өвөрт нь орчихдог. Миний үгийг яаж хүлээн авах нь чиний хэрэг ч, Коля минь чи тэнэг л байна даа! Гэхдээ тайвширч болох нэг юм нь ганцаараа чи тийм биш юм даа! Миний хайр дурлал ямар байсан гэж бодно оо? Чи юу гээч? Сонирхолтой роман дээр гардаг шиг бүх юм сайхан өрнөж байсансан. Харин намайг Чеченьд шархдахад, тэр маань өөрийнхөө сургуулийн найз “шинэ орос”- руу жирийчихдэг байгаа. Гомдож байна гэдэг, Коля минь, хэлэх үг алга, чам шиг л буудчихмаар болж байснаа хэлье. Харин дараа нь үгүй гэж шийдсэн! Тэдний амьдрал хэрхэн яаж өрнөхийг эхлээд харъя. Үнэнийг хэлэхэд сэтгэл шимширч л байлаа, гэхдээ дажгүй, арай гайгүй тайвширсан. Харин цаашдаа түүний шинэ орос...

Петрушин, Антоны өгүүлсэн үгийг үл ойлгож, давтан асуусан нь:

- Хэн гэнээ?

- Шинэ орос! Хурдан баяжсан хүмүүсийг ингэж нэрлэдэг юм. За тэгээд миний эхнэр асаны шинэхэн нөхрийг хэн нэг нь тэдний ажил хэргийнх нь улмаас чад хийлгэчихдэг байгаа. Миний хонгор эргэн ирж, Серёженька, уучлаарай гээд гуйдаг байгаа, харин би яасан ч үгүй гэв! Үхсэн бол үхсэн! Одоо тэр өөрийнхөө ээжийн хажууд нэг хар юмтай гурвуул байж байгаа, харин намайг харж байгаа биз дээ бүргэд адил дүүлж явна. Коля минь, би эрх чөлөөтэй хүн, эрх чөлөө гэдэг хэн нэгэн хүүхнээр сольшгүй зүйл. За, ийм л байна! Харин чи гэдэг хүн хүүхнээс болж суманд өртөх гээд явж байдаг! Үгүй дээ, түүний оронд Чеченьд байлдаж, байлдааны медаль зүүгээд, хүндэтгэлтэйгээр гэртээ очихын тулд албаа хаа л даа.

- Би Чеченьд очиж байгаагүй ш дээ!

Антонов цэргээ тайтгаруулж:

- Санаа зоволтгүй, чи тийшээ гарцаагүй явах л болно! Тэгээд л эргэж очоод хүссэнээрээ амьдрах болно шүү дээ. Бүрэн эрх чөлөөтэй. Харин тэд, чиний сүйт бүсгүй сэгсгэр фермертэйгээ, чамайг хараг л дээ. Ферм гэдгийг чи казино гэж бодсон юм биш биз дээ? Халаасанд мөнгө урсаад орох юм бодож байна уу? Тийм юм байдаггүй юм. Ферм дээр чинь газар хагалах хэрэгтэй болдог юм, Коля. Харин чамайг засаг даллаад л, ядаж л цагдаагийн байгууллагад хэсгийн төлөөлөгчөөр авна шүү дээ. Тэгээд энэ муу фермерийн толгойг гудайлгаж өгөх болно. Тэр үед чиний хараад ханашгүй хонгор хэрхэн уйлан дуугарахыг харах юмсан. Эргэн тойронд чинь охид бөөнөөрөө эргэлдээд л! Дуртайгаа сонгоно шүү дээ. Баатартай суух гээд өрсөлдөх болно! Харин тэгтэл чи зөвхөн өөрийгөө төдийгүй намайг ямархуу ичгүүртэй хэрэгт хутгаснаа бодол доо.

Оргодол татгалзаж:

- За, үгүй дээ! Алба хааж гүйцсэн! Хэрэв би бууж өгвөл шоронд орох л ганцхан зам одоо надад үлдсэн!

- За, ямар юмных нь шорон байхав дээ! Сайн даа л хагас жил сахилгын батальонд алба хаагаад л гүйцээ! Гэхдээ, Коля минь мэдэж байна уу, чамайг сахилгын батальонд алба хаасныг мэдээд нөгөө фермер яасан их айх бол оо?

- Миний үйлдсэн хэргийн төлөө сахилгын батальонд илгээнэ гэж үү? Үгүй дээ, лавтайяа таван жил суулгах байлгүй, гээд үйл нь ирж баларсан хүн адил Петрушин дахиад хүндээр санаа алдав.

- За, боль доо чи-гэж Антон шахалтаа үргэлжлүүлж, яалаа гэж чамд таван жил өгөх юм вэ? Өөрөө сайн дураараа бууж өгсөн, хэнд ч гэм хор учруулаагүй, дур мэдэн хэдхэн цаг явсныг оргосонд тооцохгүй ш дээ. Зөвхөн зэвсэг хулгайлсан хэрэг үлдэж байгаа ч гэхдээ энэ бол гэрээс ирсэн мэдээнээс үүдэлтэй сэтгэл зүйн дарамтаас болсон хэрэг. Тэгээд ч эцсийн эцэст чи өөрөө бууж өгсөн болохоор буруугаа хүлээж буцаж ирсэн гэж хэлж болно. Үгүй дээ, Петрушин, минийхээр бол чи тэр ч байтугай сахилгын батальон явахгүй! Прокурортай ярих хэрэгтэй боловч, гэснээ Антон гэнэт санаж, бид түүнтэй холбогдож болно шүү дээ! Дугаарт нь залгая, тэр чамд сайхан тайлбарлаад өгнө, тийм ээ?

- Залгалаа!

Сергей цэргийн хүрээний прокурортой цэргийн залууг холбож өгөв. Тэд юуны ч тухай юм их л удаан ярьцгаав, үнэндээ прокурор л ярьж, Петрушин сонссон болой.

Эцэст нь цэрэг утсаа салгав.

- За, чамд юу гэж байнав дээ? гэж хэлэнгээ Антон, Бережнойд бэлэн байхыг дохилоо. Прокурор цэрэгт түүнийг ямархуу ирээдүй хүлээж байгааг хэрхэн хэлснийг мэдэхгүй агаад энэ бүх яриа хэлцэл нь Петрушиныг хүч түрэмгийлсэн үйлдэлд түлхэх ч юм бил үү?

- Хэрэв сайн дураараа ангидаа эргэж очвол дүрмэнд зааснаас тусдаа захиргааны арга хэмжээ авах болно гэж хэлж байна.

- За, тэр! Харин чи юу гэлээ, таван жил, нисдэг тэрэг, мөнгө энэ тэр гээд л. Эрх чөлөө гэдэг юм дүү минь бүхнээс үнэ цэнэтэй зүйл юм гэдгийг санаж яв! Харин чиний үнэнч бус сүйт бүсгүйд би өөрийн гараар, баатарлаг залуу чамайг чечений дээрэмчдийн ар талд хэрхэн чухал үүрэг даалгавар биелүүлсэн тухай онцлон тэмдэглэж захиа бичнэ. Өөрийнхөө фермер залуутай харьцуулж үзэг л дээ!

Петрушин эргэлзэж:

- Харин прокурор хуурахгүй байгаа?

- Үгүй дээ!

- Та захиа бичих үү?

- Хэлсэн биз дээ? За автоматаа өгөөдөх, эндээс явцгаая.

- Прокурор, намайг өөрөө зэвсгээ хураалгах ёстой гэсэн шүү дээ.

- Гайхал минь дээ, чи харин өөрийнхөө шууд удирдах даргаасаа өөр хэнд өгөх ёстой юм вэ?

Петрушин автоматаа Антонд өгөв.

- За явцгаах уу, Коля? Лонхны тухай асуувал унагаад хагалчихсан гэж хэлээрэй, за юу?

- За! гээд оргосон цагаасаа хойш анх удаагаа цэрэг залуу инээмсэглэв.

Тэд шатаар бууцгаалаа. Петрушин гэнэт асуусан нь:

- Харин, нөхөр ахмадаа, та нар эргүүлтэй таараад яаж дууссан вэ?

- Чи юуны тухай асуув?

- Та над руу өгсөж байхдаа ярьж байсан шүү дээ.

- Энэ чинь Бакугийн тухай юу?

- Аа хаан!

- Тийм шүү, Серёга, чи өөрийнхөө адал явдлын түүхийг дуусгаагүй байгаа шүү, гэж Бережной ч Антонд сануулав.

- Ямар хэрэгт дуртай юм вэ! Яаж дууссан вэ гэж үү? Баларч дууссан. Манай түрүүч Виталик, ханцуйндаа зүүсэн эргүүлийн тэмдгийг хараад л бүгдээрээ бут руу гэсэн тушаал өгсөн. Харин энэ бут нь бут биш, уулын эгц хажуу бэлд ургасан өмнөдийн ямар ч модны юм орой нь байсан юм байж. Тэгээд л хашлага байсан юм байж л дээ. Тэгээд л бид, толгойгоороо гүүрийн доод ирмэгийг мөргөтлөө энэхүү бэлийн дагуу доошоогоо нисэцгээж билээ. Нүүр ам гэж авах юмгүй болж, шинель урагдаад л. Харин эргүүлүүд дээрээс инээлдээд л. Чөтгөрүүдэд, инээдэмтэй байсан байх л даа. Ямар тэнэгүүд нь доошоо үсэрдэг байнаа гээд сонирхолтой байсан биз ээ?

Владимир инээхэд түүнтэй байлдагч Петрушин ч нэгдэв.

Захирагч тэнд байсан бүх хүмүүст ажиллагаанд оролцсоных нь төлөө талархал илэрхийлэв. Цэргийг хошууч Крамаренко харгалзан анги руугаа авч явав. Буланов Антоновын илтгэхийг сонсонгоо түүнийг хардангуй харах ажээ.

- Антонов, чиний байгаа нэг л биш дээ? Хэл чинь тультраад л? Чи согтуу байгаа юм уу? Тэгээд бас үүрэг биелүүлж байхдаа уудаггүй гээд байсан биш үү?

- Энийг ямар даалгавар гэдэг юм, балай юм! Харин ч уухыгаа уугаагүй шүү, энэ бүхэн согтуу гараагүй дээр сэтгэл зүйн онцгой ачаалал нэмэгдсэний улмаас бий болсон үзэгдэл, нөхөр дэд хурандаа!

- Харин тэгвэл шил архийг хэн уусан вэ? Цэрэг эрүүл, Бережной бас эрүүл, Серёжа чи л үлдэж байна?

- Гожинг алдаад хагалчихсан. Зориулалтаараа хэрэглэгдээгүй, энэ нь ч сайн болсон юм.

Буланов ийн асуув:

- Хагархай нь хаана байна?

- Хогийн саванд! гэж Антон согтуу нь илэрхий, дэмий юм чалчих ажээ.

- Дөрвөн давхарт ямар юмных нь хогийн сав байдаг юм вэ?

Антонд энэ удаа хариулах үг олдсонгүй бололтой:

- Энэ бол барилгачдаас асуух асуулт байна!

- За, яахав! Зэвсэглэн оргосон цэргийг баривчилсны төлөө та хоёрт баяр хүргэе, харин Антон чамтай дараа тусдаа ярина аа, чамайг хөл дээрээ дөнгөн данган тогтож байгааг харж байна.

- Надад баяр хүргэж болохгүй, нөхөр дэд хурандаа, гэж Бережной сануулаад, яриаг өөр дээрээ чиглүүлж, би шийтгэлтэй, саяхан та оноосон шүү дээ.

- Тэгэхээр өмнө нь оноосон шийтгэлийг цагаатгаж, баяр хүргэж байна.

- Эх орныхоо төлөө зүтгэе!

Даргын машин ирж, офицерууд анги руугаа буцаж явцгаав. Дараа нь анги даяар Антонов, Бережной хоёрыг хэрхэн зэвсэглэсэн цэргийг барьсан тухай яриа өрнөлөө. Энэхүү сэдвээр штабт ч идэвхтэй хэлцэн ярилцав. Сергей өөрийнхөө албан үүргийг гүйцэтгэхээр ирсэн ч, Антоныг захирагч нийтийн байр луу, өөртөө сэтгэл зүйн дарамтын улмаас авсан гэмтлийг эдгээх буюу нэг үгээр унтуулахаар явуулав.


Top
   
PostPosted: Sep.20.17 12:06 pm 
Offline
Гялалзах Одны Гялбаа Гишvvн
Гялалзах Одны Гялбаа Гишvvн
User avatar

Joined: Aug.02.10 8:07 pm
Posts: 275
АРВАН ХОЁРДУГААР БҮЛЭГ

Үдэш, зургаа хорийн үед Владимир биеийн тамирын хувцсаа өмсөөд Вератай уулзах хүртэл хоёр цагийн зай байсан тул тэр ном уншихаар хэвтэв. Антон өглөөний ууснаас хойш дахиж уугаагүй болохоор эв эрүүл байсан агаад Бережнойгоос ийнхүү асуулаа:

- Володя? Энэ бүхэн мэдээж миний хэрэг биш ч, хэрэв боломжтой бол хэлээрэй, чи Вера Крамаренкотой уулзаад байгаа юм биш биз?

Бережной ийм асуулт ирнэ гэж огтхон ч бодоогүй байсан билээ.

- Чи юунаас болж ингэж асуув?

- Цуу яриа, Володя минь, газар авчээ. Хэрэв зэ, би сонссон байна гэдэг чинь та хоёрын тухай бүх цэргийн хүрээгээр ярьж байна гэж мэд.

- Хэрэв тийм гэвэл юу гэж?

- Зүгээрээ! Зөвхөн, би чамайг дэндүү дасчихав даа гэж зөвлөх байна.

Владимир биеэ чангалав.

- Юу болоов, Антон?

- Юу ч болоогүй, би зүгээр л чамд зөвлөж байна. Үлдсэн нь чиний шийдэх хэрэг. Түүний хэрхэн Крамаренког удаан агаад увайгүй нугачин дарж байгаа шиг бас чиний амьдралыг ч гэсэн хорлоосой гэж хүсэхгүй байна,

Бережной ийн өгүүллээ:

- Би түүнийг сонсогч байхдаа таньдаг байсан юм, Серёга. Бид дурлалцаж, одоо ч гэсэн бие биендээ хайртай хэвээр. Бид тэр байтугай хуримаа хийхээр товлож байсан юм.

Сергей нэг л ойлгосонгүй, гэвч найзынхаа илэн далангүй яриаг сонирхож:

- Тэгвэл тэр яагаад Крамаренкотой суусан юм вэ?

- Тийм л юм болчихсон юм, Серёжа.

Тэгээд Володя, Вера хэрхэн өөр хүний эхнэр болсон тухай ярилаа.

- Тийм байж! гээд Антон тамхиа асаав. - Чи тэнэгтсэн байна л даа. Одоо л би бүгдийг ойлголоо, дөнгөж ирээд л шууд Вератай ийм тийм болоод байхаар чинь гайхаж байсан юм. Хамгийн гол нь ямар ч урьдчилсан бэлтгэлгүйгээр шүү. Энэ бүхэн гэтэл иймээ тийм ээ юм ч биш байж таарах нь байна? Харин ч бүр ноцтой хэрэг биш үү? Уучлаарай, дүү минь, хэрэв эвгүй юм хэлсэн бол, гэхдээ өөрөө ойлгож байгаа байх...

Владимир гараа савчив.

- За, үгүй дээ, чи онцгүй зүйл яриагүй, харин цуу үгний хувьд... Серёга минь, чи, хаалттай ийм цэргийн хүрээний ангиудад цуурхалд өртөөгүй жирийн бүсгүйг ядаж нэгийг ч гэсэн надад нэрлээд өгөөч дээ? Цэргийн хотхон цуу яриа, гүжир гүтгэлгийн урхинд ороогдож, тэгээд хамгийн балай нь түүнийг дэврээгч нь өөрийнхөө үйлдлийн хохирогч нь болдогт байгаа юм! Би бас ч гэж олон жил алба хааж байж л энэ бүхнийг ойлгодог болсон юм шүү.

Антон санал нэгдэж:

- Юуны өмнө чиний зөв гэх байна! Гэхдээ та нар өөр хоорондоо учраа хэрхэн ололцох чинь л надад нэг төсөөлөгдөхгүй байна! Крамаренко түүнийг алдахгүйн төлөө бүх хүчээрээ чардайна даа.

- Энэ бол миний хэрэг. Тэгээд ч Крамаренко, Вера бид хоёрын муудалцсан болон намайг дадлагад явсан цаг хугацааг ашигласан юм. Муу нохой, түүний эвийг олчихсон юм шүү! Би энэ бүхнийг мэдмэгцээ түүнийг болгоод өгсөн л дөө! Цэргийн шүүхэд өгсөн ч дараа нь хэрэгсэхгүй болгож, тэгээд нэг юм сургуулиа төгссөн.

- Чиний авир аашыг харахад Баргарын тархийг хагалсан биз?

- Итгэхгүй байна уу? Түүнээс асуу л даа.

- Эр хүн! Хүндэлж байна! Энэ бүхэнд хүүхэн буруутай хэдий ч, ямартаа ч зөв л юм хийсэн байна!

Офицерууд цонхоо онгойлгож, тамхилав. Сергей санамсаргүй дээрх яриаг үргэлжлүүлж:

- Миний хувьд ч гэсэн, Володя минь, бүтэлгүй хайртай учирсан! Бас л цэргийн сургуульд сонсогч байхдаа, сургуулийнхаа диско үдэшлэг дээр Ленкатай танилцсан юм. Хоёрдугаар дамжаанд сурч байхдаа түүнийг хараад л, энэ охин ганцхан минийх байх болно гэж бодсон! Тэгээд ч тэр, одоогийнх шиг шалны алчуур бус үнэхээрийн тийм сэтгэгдэл төрүүлэм охин байлаа. Амралтын өмнөх үдэшлэг дээр би түүнийг харсан юм.

Антоновын яриаг Бережной тасалж:

- Уучлаарай, тэгэхээр чи бидний барьдаг байлдагчид өөрийнхөө гэр бүлийн талаар үнэн ярьсан байх нь ээ?

- Мэдээж ш дээ! Яалаа гэж түүнийг нуухав дээ? Ямар байсан, тийм л байсан. Энэ бүхэн миний амьдралд болсон хэрэг. Гэхдээ салсны дараа яаж байснаа л ярьсан, харин үүнээс өмнөх нь... Үүнээс өмнө, Володя минь, бүх юм ондоо байсан шүү! Хэрэв хүсэж байвал ярьж өгье.

- Мэдээжийн хэрэг, ярь л даа, гэж Бережной хэллээ.

- Тэгж байж болзооноосоо хоцорчих юм биш биз?

- Цаг ч байнаа, тэгээд ч хоцорлоо гэхэд Вера ойлгоноо.

- За тэгвэл сонсож бай, харин би, ялангуяа өнгөрсөнийг дурсахдаа хольж хутгаж эмх замбараагүй ярьж магадгүй шүү, чи тэдгээрийг бүү тоогоорой. Гол учрыг нь мэдээд авна биз.

- Сэтгэл бүү зов. Чадах ядахаараа л ярь.

Сергей ч яриагаа эхлэв:

- За тэгээд, би түүнд үнэн зүрхнээсээ дурлачихав! Харин би гэдэг хүн сургуульдаа хамгийн сахилгагүй гэдгээрээ алдаршиж, дамжаандаа хичээлд суухаасаа илүүтэй сахилгад суугч байлаа. Тийм болохоор мэдээжийн хэрэг чөлөөгөө дандаа хасуулж таараа, харин би түүнийг харснаас хойш Лена руу тэмүүлэх сэтгэл минь намайг тэсэхийн аргагүй болгодог байлаа! Явах уу? Өөрөө өөртөө чөлөө өгч гэвэл онох байх! Тэгээд бас бараг шөнө болгон шүү! Хичээл дээрээ болон ээлжит харуул манаанд гарахдаа унтаад л. Харин манай сургуульд дэд хурандаа Лысенко гэгч комендант маягийн нөхөр байдаг байсан юм. Тэр нөхөр ч өөрийнхөө туслах нэгэн ахлагчийн хамт жинхэнээсээ намайг агнахаар хөөцөлдөж эхэлдэг байгаа. Тэгээд ч хөөцөлдөөнөө эхэллээ дээ, ноход чинь! Харин энэхүү Лысенко зальтай гэдэг нь яг л хөгшин үнэг гэсэн үг. Ааш авир нь ч тэр. Мэдээж, зөвхөн намайг барих гэж хөөцөлдөөгүй л дээ. Дэд хурандаа унтлагын цагаас хойш охид руу гүйх хангалттай олон чөлөөгүй явагчдын хойноос хөөцөлдөж байсан ч би түүнийг тусгай тооцоонд орсон байв! Тэгээд тэр юу эсийг хийсэн гэж бодно. Бетон хашааны хавтангийн ар талыг мазутаар тосолчихно. Тийм хашаа руу авирлаа гэхэд гүйцээ. Өглөө болоход шөнө чи юу хийсэн чинь тодорхой болно доо! Энэхүү мазутын толбыг арилгах гээд оролдоод үзээч! Тэгээд бас шөнө шүү! Харин тэр өглөөний үзлэгээр ротоос рот дамжин холхих бөлгөө. Шөнө ч гэсэн ахлагчаа отоонд суулгаж, байраар явж хөнжилдөө бөөрөнхийлж хийсэн шинелүүдийг хурааж авна. Товчхондоо, чөлөөгүй явагчидтай бүрэн дүүрэн амжилттай тэмцэж чаддаг байлаа! Харваас, өөрөө ч гэсэн сонсогч байхдаа бас чөлөөгүй явж, бүхий л заль мэхийг мэддэг болсон нь илт! Миний найз бас нэг Володя байлаа, гэхдээ Вова Крюк, Крюков гэдэг. Түүнийг минь чечений нэгдүгээр дайны үед Грозныйд мэргэн буудагч буудчихсан юм. Түүний гүйдэг охин минийхээс холгүй амьдардаг байснаас тэр маань надтай хамт оргодог боллоо. За тэгээд бид Лысенкотой муур хулгана болж хөөцөлдөж эхэлдэг байгаа! Тэр бидний хүчилтөрөгч болсон гарцыг хааж, бид шинийг олохоор хайж гарлаа даа! Оллоо шүү! Сургуулийн нутаг дэвсгэрийн гадна манай эмнэлэг оршдог байсан юм. Хашаа нь гоёмсог агаад нэг загварын үзүүрийг нь жадны хэлбэр гаргасан оройтой төмөр хашааны төв хэсэгт хүрээтэй таван хошуу гагнасан байдгийг мэдэх байх, чи. Харин хашааны цаана “ногоон зурвас” болоод хотхон руу гарах гарц байх. За тэгтэл, энэ хашааг будах завшаан бидэнд олдсон агаад хүний нүд хариулж байгаад гагнуураас нь таван хошууг салгаж аваад, үзүүрүүдийг нь билүүдэн хурцалж гагнуурынх нь ормонд шигтгэн эргүүлж байранд нь тавьчихсан юм. Хэрэг болсон үед нь таван хошуугаа сугалан авч нүхээр нь шургаж гараад эргүүлээд байранд нь тавьчихна, гүйцээ! Чи бол үл үзэгдэгч л гэсэн үг. Сургууль гэрэлтээд л харин хашааны цаана тас харанхуй байх. Тийм маягаар хоёр долоо хоног орголоо доо. Тэгтэл ч тэр биднийг яаж барьж авсан гэж бодно! Гэхдээ энэ удаа бидий тухай хэн нэг нь хушуу өргөсөн нь илт, түүнд хошуу өргөгчид энд тэндгүй байдаг байсан юм. Тэгээд ийм явдал болсон юм. Нэг удаа Вова бид хоёр хашаан дахь нүх рүүгээ явцгаалаа. Очоод эргэн тойрноо харвал хэн ч алга! Бид таван хошууг сугалан авч нүхээр шурган гараад урьдын адил эргүүлэн суулгав. Ингээд хамгийн хүнд зүйлээ давлаа гэж бодож билээ. Үнэндээ, өмнө маань очих газраа хүртэл арван километр гүйх хэрэгтэй ч, хайрт хонгортойгоо уулзах гэж байгаа бидэн шиг залууст ирэх очихын хорин мод газар гэдэг юу ч биш биз дээ? За тэгээд хоёр тийш салан алхацгаалаа. Би урагш алхаад, хоёр дахь алхмаа хийтэл хөлөөс нэг юм зуурчих шиг л боллоо. Би шууд зогтусаж, цаашаа явъя ч гэсэн явж чадахгүй байв. Харин тэгтэл хашааны цаанаас:“3а тэгээд тагтаанууд минь баригдав уу?” хэмээх Лысенкогийн дуу гарч, бидний зүг хүчтэй гэрэл бүхий гар чийдэнгээ тусгалаа! Надаас холгүйхэн Крюк байран дээрээ зогсож байхыг ч би харав! Хөл рүүгээ хараад л Лысенко, нохой чинь, явган цэргийн давшилт эсэргүүцэх тор өвсөн дээр хаячихсаныг ойлголоо. Харин энэ юу болохыг чи мэдэж байгаа шүү дээ. Бид яг торонд орсон загас шиг, нөгөөх ойн гүн рүү орох тусмаа улам төөрдөг гэгч л болдог байгаа! Бууны жадан хайчаар таслахгүй бол өөрөөр гарах ямар ч боломж байхгүй юм чинь! “Баригдлаа, гэж хариулаад, нөхөр дэд хурандаа одоо яая гэхэв? Биднийг салгаж авч, “төрөлх” сахилгад минь суулга даа! ” гэлээ. Харин тэр: “Үгүй дээ, өглөө болтол тэгээд зогсож бай” гэдэг байна шүү. Чи ойлгож байна уу? Өмнө маань кроссод гүйх шаггүй зайтай газар байсан болохоор бид биеийн тамирын хувцастай байсан агаад шөнө хүйтэрдэг байсан үе. “ Нөхөр дэд хурандаа, хөлдөх нь байна ш дээ”-гэж хэллээ. Харин тэр: “Зүгээр дээ, би та нарыг цаг тутамд эргэж байх болно, харин одоо өөр “тамирчдыг” барьчхаад эргээд ирнэ. Хүйтрээд ирвэл та нарт шинель нөмөргөхийг тушаана, та нар өглөө болтол ингээд сфинкс адил зогсож бай! Миний хэлэх үг ийм байна! ”-гэж хариуллаа. Намайг бас Египет болгочихдог байгаа! Гайхал чинь баясаж байна гэдэг нь!

- Харин тамирчдыг гэдэг нь юу гэсэн үг вэ?

- Би бас эхлээд ойлгоогүй юм. Гэхдээ дараа нь ойлгосон л доо. Гуравдугаар дамжааны хүүхдүүд чөлөөгүй явахын тулд саадтай зурвасыг ашигладаг байж л дээ. Тэр нь хажуугийн хашаанаас холгүй байсан юм. Тэнд, хэрэв чи санаж байвал, дүнзэн гүүрээр гүйхийн өмнө газар доогуур мөлхдөг хонгил байдаг шүү дээ?

- Санаж байна.

- Тэгээд хүүхдүүд энэ газар доорх хонгилоос салаалан ухаж, хашааны цаана гарах гарц хийжээ. Түүнийгээ бутаар өнгөлөн далдлаад л гүйцээ. Дасгал сургууль хийхийн тулд саадтай зурвас руу гарч байгаа харагдана биз, харин өөрсдөө өөрсдийнхөө гарцаар хашааны цаана гарчихна. Яг эсрэг талд нь автобусны буудал байх! Харин шөнө бол энэ замаар явах ямар ч асуудалгүй байсан ажгуу. Гэтэл ч энэ тухай Лысенко үнэр авчихжээ! Тэгээд л тэр ээлжит зөрчил гаргагчдыг бөөнөөр нь барихаар гарсан нь тэр. Хараажийн, түүнд бөөнөөрөө чөлөөгүй гарч байгаа талаар хэн нэг нь мэдээлэл өгөөд, тэр анд гарсан нь тэр байх л даа!

Антоны яриаг Бережной тасалж:

- Бид үргэлж харуулын цэгээр дайрч гардаг байсан. Хамгийн ойрхон харуулын цэг дээр 4:00-д гарах хэн нэгэнтэй тохироод л, тэр нэвтрүүлдэг байлаа.

- Нэг дамжааныхан нөгөөгөө хөнөөтөл, бид ч бас тэгдэг байлаа!

- Бережной гайхаж:

- Яаж гэнэ ээ?

- Буудчихсан юм!

- Тэд тэгээд тохиролцоогүй байсан юм уу?

Сергей тайлбарлалаа:

- Тэгэхэд тэнд бүх юм өөрөөр эргэчихсэн юм. Тохиролцсон хүнийх нь гэдэс харуулын цэг дээр өвдчихгүй юу, лавтайяа үдийн хоолон дээр байцаатай хоол жаал цохичихгүй даа, тэгээд юм харахаасаа илүүтэй гүйлгэх нь ихдээд ирнэ биз дээ! Орны хүн явуулахыг гуйхад нь харуулын дарга нь өөрийн биеэр ирж харуул халалцуулсаны улмаас гарсан хүнийхээ тухай ээлжинд нь гарсан манаандаа сануулж амжаагүй юмсанж. Хотоос ирж буй жаал хүү тохирчихсон, тэгээд ч анх удаагаа явж буй биш тул шууд л ороод ирнэ биз дээ, харин манаа түүний тухай мэдээгүй байдаг. Хашааны нөмөрт хоргодон тамхиа нууцхан татаж байж л дээ. Харин оргодол хашаа даван энгийн хувцастай харайгаад ороод ирж. Тэгэнгүүт харуул Дүрмэнд заасны дагуу урьдчилан анхааруулалгүй, түүн рүү буугаа автомат дээр нь тавиад галлачихсан аж. Хөөрхийд арван хоёр сум зоочихсон гэж байгаа! Энэ бүхний дараа харуулыг өөр сургуульд шилжүүлж, харуулын цэг ч мартагдсан даа!

- Ойлгомжтой, харин нөгөө тор юу болсон вэ?

- Юу болохов дээ! Лысенко тамирчдыг барьчхаад эргээд бидэн рүү ирлээ. Бид гэж мануухай адил хөдөлгөөнгүй амьтад, хөлдчих гээд гараа савчин дулаацах аядах ч хөлөө хөдөлгөх боломжгүй болчихсон хоёр юм зогсож л байна биз. Тэр тушаал өгч, шинель авчирч нөмөргөлөө. Харин өглөө сургуулийн бүх сонсогч нарыг жагсаан бидний хажуугаар жагсаалаар явууллаа. Энэхүү хавханд орогчдыг харцгаа гэнэ! Нүдний булай болно гэдэг л тэр болсон доо! Сонсогчид адуу аятай пижигнэтэл инээлдэх авч, харин Крюк бид хоёрт юун инээхтэй манатай л байлаа. Тав хоногийн сахилга амлууллаа даа! Гэхдээ тэр чөтгөр намайг хэд хэд барьж, Крюк дараа нь өөрийнхөө охинтой муудан салж, би ганцаараа явах болсон ч, юутай ч ямар нэгэн хувилбар бодож олж оргосоор байлаа! Би энэ бүхнийг чамд яагаад яриад байна гэж үү? Намайг ийнхүү эрсдэл хийн явж байгааг Ленкагаас өөр ухаантайхан охин байсан бол багцаалж мэдээд, ихэнх охидын адил амралтын өдөр болохыг хүлээх л байх байсан даа! Харин тэр тоглох шиг л болж байсан даа! Ааш нь олдохгүй охин байсан юм! Хайртай л гэж хэлсэн бол хайртынхаа төлөө бүхнийг хийх ёстой гэдэгсэн! Хийсээр ч ирсэн! Өөрийгөө ч хянаж чаддаггүй байв! Үнэн зүрхнээсээ дурласан юм шүү! Дараа нь яаж ийж байгаад сургуулиа төгсөөд, гэрлэсэн дээ. Тэгээд л энд ирээд тэр өөрийнхөө бүхий л авир ааш, нуун далдалсан зөрүүд зангаа гаргасан даа. Энд алба хаахаар ирснээр миний амьдралыг бүсгүй хөгжилтэй жүжиг болгосон доо!

Володя ийнхүү асуув:

- Зугаалж өгөв үү?

- Тэгсэн бол ч! Түүнээс ч дор! Намайг гутлынхаа өсгий шиг байлгах гэдэг байгаа. Намайг нугачин дарах гэж хүссэн юм. Зөвхөн түүний амыг хардаг болгох гэж! Гэхдээ миний авир ааш ч хэцүү шүү дээ. Золиг гэж! Ажлын дараа ийшээ ч битгий яв, тийшээ ч битгий яв. Гэртэй зөвхөн түүнтэй байх юм гэнэ! Тэр ч бүү хэл жижүүрт гарахыг минь хүртэл шалгадаг байсан гээд бодоод үз дээ. Ямрав, аа? Нэг удаа сайн уугаад очтол, намайг зодох гэж дайрдаг байгаа, итгэж байна уу? Босго давж амжаагүй байтал тэр намайг нударга зангидан цохих гэдэг байгаа! Би түүнийг цохилтоо бил үү? Тэр дахиад цохих гэдэг байна шүү. Тэгэхдээ мөрөвчтэй бүсийг минь барьчихсан шүү. Мэдээжийн хэрэг, би тийм дэндчихсэн юмыг яахан тэсвэрлэх билээ, тэр дор нь түүнийг барьж аваад ортой нь тэр бүсээр нь хүлчихлээ. Галзуу шилүүс мэт архирч байлаа!

Владимир найз руугаа харж, ийн асуув:

- Тэгэхээр чи хариу цохиогүй хэрэг үү?

- Харин үүнийг чинь, Вова минь, сураагүй юм! Эрчүүдтэй бол үхлийн тулаан хийж чадах авч, хүүхнүүдэд гар хүрнэ гэдэг үү? Хэзээ ч чадахгүй! Яагаад гэвэл энэ чинь өөдгүй хэрэг!

Бережной ч санал нэгдэж.

- Би ч бас бүсгүй хүнийг цохиж чадахгүй!

- Тэгвэл, ойлгосон байх! Өглөө нь би түүнтэй сайтар ярилцаж билээ. Тайвшрав бололтой. Харин дараа нь энэ дайн эхэлсэн дээ! Би томилолтоор явдаг болов. Чечень рүү долоо хоногоор алга болно. За тэгээд амралт маягаар эцэг эх рүү нь явууллаа, тэгээд ч цэргийн хүрээнд ганцаараа тэр юугаа хийх билээ? Тэгээд ч яг тэр үед бид алсын томилолтоор явах гэж байсан үе л дээ! Тэгэхэд бидэнд “чех”- үүд асар хүнд цохилт өгч билээ, хэрхэн сугарч гарснаа ч санадаггүй юм. Гэхдээ л сугарч гарах нь гарсан юм, үнэндээ асар их хохирол амссан. Тэгэхэд олон ч цэргээ алдсан даа! Ангидаа эргэж ирээд, гэртээ очтол, босгоор захиа шургуулсан байв. Ленкагаас л даа! Түүнд нь... миний хонгор гуд бай-гэж бичжээ! Дайн тулаанд чиний зүрх сэтгэл хэчнээн их шаналав даа! Харин тэр хотод жинхэнэ хайртайгаа учирч гэнэ. Тэгээд л салахад саад болохгүй байхыг учирлан гуйж байна гэж ээ. За, тэгээд цааш нь... Товчхондоо, миний Ленка намайг хэрэггүй эд хогшил мэт амьдралаасаа авч хаях нь тэр...

Сергей тамхиа сорж:

- Гэхдээ түүний энэ өөдгүй явдал зэвүү хүргээгүй юм аа. Амьдралд юу эс тохиох билээ, бусдад дурлаж бололгүй яахав. Зэвүү хүргэсэн юм нь, түүний бичсэн: “ Хүссэнээрээ байлдаарай” гэсэн үг! Би эх орноо хамгаалаагүй, зүгээр л дамын наймаа хийж байгаа юм шиг! Зөвхөн бүгдээрээ хулгайлж хумсалж биш, хэн нэг нь түүнийг хамгаалах ёстой биз дээ? Тэр үеэс л би ууж эхэлсэн юм! Тэгээд, зарчмын хувьд тулаанд мордохыг тооцохгүй бол зогсоогүй дээ. Харин амралтаа аваад, түүнийг шинэ нөхөртэйгөө, бухандай шиг эртэй явж байхыг харсан юм, тэр чинь түүнийг дээрэмчдийн цугларалт дээр буудуулахынх нь өмнөхөн юм байна. Чи юу гээч, юун офицерын эхнэр, хатан аятай л болчихжээ. Түүний нөхөр гэж хямсайсан гэдгэр бөөрөнхий эр байлаа! Эхнэр асантайгаа ярихыг хүссэн ч хамгаалалт нь ойртуулсангүй. Тэднийг үзэм шиг няцлаад хаячихмаар байсан ч болилоо. Ингэлээ гээд надад ямар хэрэг байна вэ? Түүнийг өлөгчин гэсэн үү, садар эм гэсэн үү санахгүй байна, элдвээр дуудчихаад явсан. Түүний бухандай шиг эр дажгүй шүү, дуугүй байсан! Харин хоёр сар өнгөрч, түүний шинэ нөхрийг буудуулсны дараахан түүнээс захиа ирдэг байгаа! Ханилж болох уу гэнээ? Хараач, тэр алдаа гаргасан агаад зөвхөн надад л хайртай байснаа ойлгож, гэм буруугаа хүлээж цайруулахад бэлэн байна гэнэ. Тийм ээ, хүмүүс алдаа гаргадаг, гэхдээ алдаа болгон адил байдаггүй. Түүний хувьд алдаа биш, ердөө л нэг урвалт байсан! Харин энэ бүхнийг би хэзээ ч, хэн ч байсан өршөөхгүй. Хэрхэн хариулахаа бодож байгаад, дараа нь хуудас цаас авч товчхон ийн бичив: “Зайл чи...”

Түүний санаагаар бол миний амь үрэгдэх нь хэзээ мөдгүй болохоор Лена юу ч үгүй хоосон үлдэх нь тодорхой, харин “шинэ оростой” амьдрах нь түүнд амар тайван байх нь л дээ! Өөрийгөө л бодсон хэрэг. Би ч тэр цагаас хойш зөвхөн байлдах л ажилтай байх шив дээ, гээд Сергей цонхны тавцанг тогшиж, харин түүний уургалсан бух нь ямар ч дайн тулаангүй үнэтэй авсандаа ялзран хэвтэж байна даа! Захиагаа илгээгээд, дахиж захиа занаа болсонгүй. Нэг эртэй сууж, тэр нь юу таарснаараа түүний хошууг тас цохидог гэдгийг л мэдэж байна. Харин надад энэ бүхэн ямар хамаа байх билээ дээ!

- Тийм дээ, тэгээд ч чи минь энэхэн амьдралдаа багагүй юм үзэж дээ!

- Багагүй гэдэг чинь зөөлдөж байна, Вова! Гэхдээ юундаа ч харамсах билээ дээ! Харин одоо нэг хүүхэнтэй амьдралаа холбохоор шийдээд байгаа, түүнийг аль эртнээс таньдаг юм, гэхдээ энэ тухай дараа больё. Чиний явах цаг болж. Цуу ярианы тухай март, мэдэв үү! Намайг чамд аз жаргал хүсэж байгааг минь санаж яваарай! Вера та хоёрын талаар муу хэлж хэл амаа билүүдэж буй хэн хүний хэлийг өөрийн гараар тайрахаа амлая! Тэгэхгүй бол би Антон биш болно!

- Баярлалаа, Серёга.

- Зүгээр дээ! Ямар харь нэгэн байгаа биш дээ?

Антонтой ярилцсаны улмаас Вератай уулзах цагаасаа үл ялиг хожигдож гарлаа. Энэ бүхнийг түүний зүгээс анхаарахгүй байж чадсангүй:

- Волоя, чи хоцорч ирлээ! Өмнө нь ингэдэггүй байсан шүү. Хэрэв миний өмнө тайлагнах шаардлагатай гэж үзэж байвал, яагаад хоцорсноо тайлбарлаж болох уу?

- Уучлаарай, хайрт минь, Антонтой ярилцсан яриа сунжирчихлаа, түүнийг дуусгах хэрэгтэй байсан юм.

Вера асуулаа:

- Тэр чинь тэгээд надтай хамааралтай юм уу?

- Зарим талаар.

- Дахиад л цуу яриа юу?

Владимир үгүйсгэн толгой сэгсэрч, хариулсан нь:

- Үгүй дээ, Антон бохир заваан хов живэнд дурладаг хүн биш, тэр зүгээр л бидний уулзалтын тухай надаас биш бусдаас сонссон байсан.

- Тийм ээ, энэ гарнизонд хүмүүсийн атаа хорслоос үл үзэгдэгч хүн ч нуугдаж чадахгүй шүү. Хов жив гэдэг чинь атаа хорслын бүтээгдэхүүн биз дээ. Бусад хүмүүс аз жаргалтай байхад хэн нэг нь атаархах юм, яагаад тэр вэ? Тэгээд л тэр аз завшаанаа алдсан хүмүүсийг тэр хэвээрээ байг гэх. Энэ бол тэр хов жив тарааж буй хүмүүсийн сэтгэж олсон зүйл юм. Жигшүүртэй агаад бохир заваан сэтгэж байгаа юм шүү.

- Чиний зөв! Тийм л бодол сэтгэлийн талаар би Антонтой ярьсан юм. Тэр ойлгосон.

- Тэгээд надтай холбогдохгүй байхыг зөвлөж байна уу? Тийм үү?

- Үгүй дээ!

Вера гайхаж:

- Үгүй ээ? Тэр чинь Крамаренког ихэд өрөвдөж байна гээ биз дээ. Би, Сергейн үзэж байгаагаар, түүний аз жаргалгүй амьдралын буруутан нь юм. Гэхдээ би Крамаренкод биш чамд хайртайд л миний буруу байгаа байх? Өөртөө хайртай бүсгүйг олж, түүнтэйгээ аз жаргалтай амьдрахыг Геннадийд хэн саад болсон юм вэ? Харин миний өөрийн минь хайр сэтгэл эр нөхрийг минь хохироосон юм байхгүй. Тэр ч энэ бүхнийг мэдэж байгаа. Хэрэв би түүнээс юм нууж байвал түүний тусын тулд шүү дээ. Эр хүн гэдэг бол түүнийг хайрлахаа больсныг зүрх сэтгэлээрээ мэдэрч зайгаа тавьж өгдөг ёстой болохоос эхнэрээ гутаан доромжлох мэдээллийг цуглуулж, энэ бүхнээ дараа нь түүний өмнө бөөн бөөн заваан бохир мэдээллээ дэлгэхийг хэлдэггүй юм. Хонгор минь, цуу яриа тарж байна гэх! Эр хүн бол ялж чаддаг байх ёстой, гэхдээ нэр төртэй ялагддаг ч байх ёстой! Тийм байж л энэ бол эр хүн хэмээгдэх болно!

- За болно доо, Вера, бүхнийг зүрх сэтгэлдээ ингэж ойрхон хүлээж авах хэрэггүй.

- Хэрэггүй гэнээ? Харин чамайг надаас булаах гээд байгаа бус уу? Тэгэхгүй шүү! Чиний нүдний харцанд өчүүхэн төдий ч гэсэн хайрын гэгээ татаж байгаа цагт хэнд ч би чамайг өгөхгүй. Харин тэр бүхэн алга болох юм бол хайр сэтгэл үгүй боллоо гэсэн үг, тийм бол ондоо хэрэг чи эрх чөлөөтэй. Гэхдээ, хайрлаж байхад чинь би чамайг хэнд ч өгөхгүй.

Володя бүсгүйг тэврэхэд, бүсгүйн бие үл мэдэг дагжин чичирч байлаа.

- Вера минь, би чамдаа хайртай. Бидний бүх юм сайхан байх болно, тайвширдаа.

- Тэгэх үү? Тэгвэл өнөөдөр өөрийгөө эрсдэлд оруулсан ухаангүй үйлдэл яагаад хийснээ хэлээдэх?

Бережной тодруулан лавлаж:

- Чи өглөө цэрэг оргосон тухай асууж байна уу?

- Тийм!

- За, тэгвэл нэгдүгээрт ухаангүй үйлдэл биш тооцоолсон ажиллагаа, тэгээд ч Антон бид хоёрын үйлдэлд ямар ч эрсдэл байхгүй байсан. Яагаад гэвэл бид хоёулаа зэвсэглэн цэрэг рүү гарч очсон. Хоёрдугаарт гэвэл би өөрөөр байж чадахгүй байсан. Антон бид хоёр мэргэн буучдад залуухан жаал хүүг буудуулж болохгүй биз дээ? Энэ бүхнээс болж л ийм алхам хийсэн юм. Болж буй хэрэг явдлын өрнөлийг Сергей урьдчилан харж чадахгүй байж болзошгүй тул би түүнийг хамгаалж байсан юм. Энэ бүхэн ингээд л болоо! Энэ тухай гарнизонд юу гэж ярьсныг сонсоогүй болохоор мэдэхгүй юм, гэхдээ бүх юм ердийн, зүгээр л ямар ч эрсдэлгүй өнгөрсөн шүү дээ. Тэр ч байтугай Антон хэлэлцээ хийж байх цаг хугацаанд архи уугаад амжсан гээд л бод. Ийм юманд ямар юмных нь эрсдэл байх билээ?

- Би чиний төлөө яасан их айсан гэж бодно! Надад яагаад ч юм ойрын үед маш аймшигтай байх боллоо. Юунаас юм бүү мэд. Чамайг тэнд зэвсэглэсэн гэмт хэрэгтний өмнө яаж байгаа бол гэж төсөөлөхөд л миний зүрх бараг л зогсож байгаа юм чинь.

- Вера! Тэгж болохгүй ш дээ! Байр луугаа явцгаасан нь дээр байх. Одоо чамайг зүгээр л хайрлаж энхрийлэх шаардлагатай байна.

Бүсгүй гэнэт уйлсан нь сэтгэлийн тааламжгүй хөөрлийн улмаас хуримтлагдсан бүхнээс болсон байх нь магад.

- Үгүй дээ, Володя, харамсалтай нь өнөөдөр би болохгүй, тэгээд ч би бөглүү орчинд баймааргүй байна, тэгэхээр гудамжинд байцгаая.

- Тэгье, гэхдээ чи даарчихгүй биз? Бүх бие чинь чичирч байх чинь.

- Энэ бүхэн хүйтнээс биш ээ. Энэ бол ойртон буй зовлон зүдгүүрээс үүдэлтэй.

Владимир бүсгүйг тайвшруулах гэж оролдож:

- Вера! Биднийг юу ч заналхийлээгүй. Зүгээр л чиний сэтгэлийн гутралаас ингэж байгаа юм. Энэ бүхэн зүгээр болно.

Гэвч бүсгүй өөрийнхөөрөө зүтгэж:

- Володя, ямар нэгэн юм болохоор айсуй! Бидний хамтдаа байгааг хэн нэг нь ажигласан байна, Антоны зөв байж. Крамаренко бидний уулзаж буйг мэдэж л байгаа. Өнөөдөр тэр гэртээ согтуу ирсэн. Би түүнийг тийм байхыг ердөө харж байгаагүй. Түүний хэлснийг үг үсэгчлэн хэлбэл дараах зүйлийг ярьсан: “Чи өөртөө ээлжит зугаагаа олоо юу? Гэхдээ энд бол ганцхан томилолтоор л бүгдийг өөр өөрийнх нь байранд тавьж болдог тавилантай юм. Тэр л чамайг, надтай эсвэл Бережнойтой үлдэх үү гэдэг сонголтыг хийх болно”. Би хариуд нь, хувь тавилан бус харин би л сонголт хийх болно гэсэн. Тэгэхэд тэр яагаад ч юм хачин муухай дуугаар инээсэн. Тэгээд үргэлжлүүлэн: харин ингэхэд хонгор минь чи андуурч байна. Чи ч, би ч, хэн нэгэн ч биш, дайн л бүхнийг шийддэг юм! Тэгээд ч эцсийн үр дүнд чи л ганцаараа үлдэх бүрэн боломжтой! Энэ хараал идсэн хорвоод бүхнээс ганцаараа шүү! Дараа нь тэр дуугүй болж, унтлагын өрөө рүү өгссөн. Яриагаа цааш нь үргэлжлүүлээгүй. Володя минь би маш их айсан. Крамаренко яг л зөнч мэргэн аятай ярьж байна билээ, би ч түүнд үнэмшиж байна, төсөөлөөд үзээч, үнэмшиж байгааг минь. Түүний ярьсан ярианд үнэн юм агуулагдаж байна. Энэ бүхнийг би сэтгэл зүрхээрээ ойлгож байна. Володенька, удахгүй аймшигтай зүйл болох л бололтой! Тэгээд ч энэ бүхэнд Крамаренко ч, чи ч, магадгүй бүх батальоноороо бүгдээрээ татагдан орох аюул байгаа байх.

Владимир бодлогошрон, өгүүлсэн нь:

- Согтуудаа тэр юу ч гэж ярьж болно, гэхдээ чамайг эзэмдсэн сэтгэлийн хөөрөлгүйгээр хэрэв бодох юм бол чиний нөхрийн үгнээс ийм дүгнэлт хийж болох юм. Чеченьд ямар нэгэн тусгай үүрэг гүйцэтгэх ажиллагаа манай батальоны өмнө тулгарч байгаа байж магадгүй бөгөөд энэ тухай штабын даргынх нь хувьд Крамаренкод албаны шугамаар мэдээлэл ирсэн байж болох юм. Магадгүй, энэ нь маш аюултай агаад өнгөлөн далдалж дайсны анхаарлыг татах зорилго бүхий цуваа байж болзошгүй, тэгээд “чех”-үүд цувааг агнахаар хөөцөлдөх нь лавтай. Түүгээр ч үл барам! Харин энэ бүхэнд бид байнга л бэлэн байдаг шүү дээ. Тэгээд ч энэ бүхнийг байлдаж буй ангиудад дэмжлэг үзүүлэх зорилгоор хийдэг юм. Цувааны ээлжит аян өмнө минь байна уу? Энэ бол тийшээ гарч байдаг цуваатай адилгүй л бололтой. Цуваа болгон үхлийн аюултай л даа. Одоогоор. Вера минь, зүгээр л чиний сэтгэл санаа уналтанд орсон байна. Энэ бүхэн ч ойлгомжтой. Нэг хүнд дурлаад, нөгөөтэй нь амьдрахын зэрэгцээ юу ч болоогүй мэт дүр үзүүлэх нь маш хүнд шүү дээ. Тэгээд л түр зуур сэтгэлийн хямралд оржээ. Эндээс л тулгарч буй аюулыг дэвэргэн бодох, ямар нэгэн аргалшгүй агаад тайлбарлашгүй зүйлд бүх анхаарлаа хандуулснаас хөөрөлд орж байгаа юм. Надад энэ бүхэн ойлгомжтой байна. Ийм үе удаан үргэлжлэхгүй. Удахгүй бүх юм хэвэндээ орох болно.

Тэрбээр бүсгүйг үнсэв.

- Володя, чамайг ийм үг хэлсний чинь төлөө би чамд талархаж байна. Гэхдээ ойлгоорой, би өөр юм хүсэж байна. Чамтай олны өмнө ил амьдарч, чамайгаа хайрламаар байна. Чамаасаа хүүхэд олмоор байна, Володенька, хэрэв чи намайг хайрлаж байгаа юм бол эндээс явцгаая, тэгэх үү, гуйж байна. Үүрд орхин явцгаая. Хаашаа явах нь надад хамаа алга, миний эцэг эх рүү, манайх руу, үгүй бол танайх рүү, чиний хэлснээр л больё. Эндээс, энэхүү үхэл шүгэлсэн батальоноос, хараал идсэн дайнаас холдож л байвал болоо. Бид айл гэр болж Володя, жинхэнэ гэр бүлийн... Харин одоо халагдах өргөдлөө өг, гуйж байна, тэгвэл чамайг хаашаа ч явуулахгүй.

Владимир дуугаа чангаруулж:

- Өргөдлөө өг гэнээ? Одоо тэгээд бутанд нуугдах хэрэг үү? Тэгэхээр Крамаренко үнэн хэлсэн болох нь ээ? Вера! Чи хамгийн түрүүнд намайг хүндэтгэхээ болино шүү дээ, би хайр сэтгэлийнхээ тухай яриагүй байна. Тэгэхээр энэ тухай ярихаа хойшлуулъя. Одоогоор би шийдвэр гаргахад бэлэн бус байна. Гэхдээ ганцхан юмыг санаж яв. Би чамд хайртай гэдгийг! Харин халагдах талаар бодох болно, гэхдээ юу ч амлаж чадахгүй. Энэ чинь амьдралаа өөрчилж байгаа болохоор хувцсаа сольж байгаатай адил амархан юм биш. Миний хувьд ойлгомжгүй, үл мэдэх, нэг үгээр хэлбэл харь хүмүүсийн дунд орно шүү дээ.

Вера нулимсаа арчлаа.

- Би энэ бүхний талаар чамтай ярих ёсгүй байсан байх, гэхдээ намайг ойлго, би өөрийнхөө хайрыг алдахаас, чамайгаа алдахаас айсан юм, чинийхээ төлөө л айж байна, би дахин давтан хэлье, уучил. Ер нь энэ яриаг эхлэх хэрэггүй байсан ч байж болзошгүй? Гэвч надад өөр арга алга. Уучлаарай!

- Би чамайг яасан гэж өршөөх билээ, өөрийгөө бүү зовоо л доо, гэртээ харьж унтахыг хичээ. Хамгийн гол нь сэтгэлээ бүү зовоо, бүх юм сайхан болно. Энэ талаар би санаа тавих болно. Яв даа хайрт минь!

Вера Володяг үнсээд, эргэн явж булан тойрон харагдахгүй болов. Бережной саяхан тэдний зогсож байсан хус модны ойролцоо ганцаараа үлдэв. Нийтийн байрандаа очих хүсэл төрөхгүй байсан болохоор зугаалангаа юм бодохоор шийдлээ. Вера түүнийг халагдахыг гуйж байдаг. Түүнийг ойлгож бололгүй яахав. Бүсгүйн хувьд хайр сэтгэл нь бүхнээс давамгайлж түүнтэй дахин учрахаас өмнө нь ойлгож байгаагүй тэр бүхнийг ойлгосон болой. Тэгээд ч мэдээжийн хэрэг тэрбээр дахин олж авсан хайр сэтгэлээ тохиолдлоор алдахыг хүсэхгүй байгаа. Түүнийг, Бережнойг алдахыг. Тэдний хооронд буй болсон хайр сэтгэлийн зохицлоо хадгалж байхын тулд, бүсгүй золгүй тохиолдол бүрээс зугтахыг хичээх нь ойлгомжтой юм. Тохиолдлоор бүхнийг нураан сүйрүүлэх боломжтой. Тэгээд ч байнгын аюул заналаас холдох цорын ганц зөв шийдэл нь халагдаж дайн тулаантай ямар ч харьцаа холбоогүй болох л юм. Иргэний амьдралаар амьдарна гэдэг аз жаргалтай, амар тайван амьдарна гэсэн үг. Тэр энгийн иргэн болоод бүсгүйг ч элбэг хангалуун, өөрийнхөө үр хүүхдийг ч зохих ёсоор амьдрах нөхцөлийг бүрдүүлж чадах болой. Гэвч тэр ингээд явчхаж чадна гэж үү? Одоо бол яагаад ч үгүй. Харин энэ бүхний дараа яах вэ? Тэр армиас өөрийнхөө саналаараа гарах шийдвэр гаргаж ер нь чадах болов уу? Одоохондоо өгөх хариулт алга байна.

Владимир гарнизоны нутаг дэвсгэрт гаднын хүмүүс орохоос тусгаарласан шалган нэвтрүүлэх цэг дээр хэрхэн ирснээ мэдсэнгүй.

Замын хаалт хөндлөвчийн дэргэд жижүүрийн ахлагч автомат буугаар зэвсэглэсэн гурван цэргийн хамт, өнөө цагт кавказ үндэстэн хэмээн нэрлэх болсон хоёр хүнтэй юуны ч тухай юм ярилцаж байв. Володя эргэж явахыг завдах тэр үед ахлагчийн дуу түүнийг зогсоов:

- Нөхөр ахмад! Та нэгэнт энд ирсэн юм чинь түр ойртоод ирэхгүй юу?

Бережной замын хаалт руу очлоо.

- Ямар асуудал гараа вэ?

- Энд хоёр чечень эр ирээд байна. Ахлагч Дудашёвтай уулзана гэнэ. Асрамжийн газар хамт өссөн гэж ярьж байна. Оросоос гэр рүүгээ буцаж явна, дайраад гарах гэсэн юм гэнэ.

- Чечень чинь Орос улс биш юм гэж үү, чи өөрөө л самуураад байгаа юм биш биз, ахлагч аа!

- Мэдлээ, нөхөр ахмад!

- Тэдний үнэмлэх бичгийг шалгасан уу?

- Яг тийм! Нэг нь жолооны үнэмлэхтэй, иргэний үнэмлэх нь зохих ёсоороо байсан.

Владимир чеченьчүүд рүү ойртон очив.

- Тэгэхээр та нар Дудашёвтай уулзана гэсэн үү?

- Тийм түүнтэй, Казбектай!

- Түүнийг энд алба хаадаг гэдгийг яаж мэдсэн юм вэ?

- Яг энд алба хаадаг гэж бид мэдээгүй л дээ. Умард Кавказад алба хааж байгаа гэдгийг мэддэгээс, харин энд гэдгийг мэдээгүй байсан юм. Ростовоос ирэх замдаа замд тааралдсан цэргийн ангиудаас:-Ийм нэртэй ахлагч байдаг уу? гэж асууж явлаа. - Үгүй

- гэж хариулахаар нь яваад л байлаа. Энд ирээд асуухад, энэ ахлагч, тийм хүн байгаа гэж хэлсэн!

- За тэгвэл Умард Кавказын тухай хаанаас мэддэг билээ?

- Эй, яагаад ийм юм асууж байгаа юм вэ? Казбекийг дуудчих, тэгээд л биднийг найз нөхөд мөн гэдгийг харах болно.

- Ямартай ч асуух л ёстой юмаа асууж байна?

- Тэр нэг хүнд хэлсэн байсан, тэр хүн нь бидэнд дамжуулж хэлсэн юм. Танай энд ч дэндүү чанга юм байна шүү, нөхөр ахмад!

- Одоохон, түрүүчээ- гэж Бережной жижүүрийн туслахад хандан,

- харуулын байранд орцгооё. Намайг салбартай холбоодох.

Бережнойд ротоос ийн хариуллаа:

- Нэгдүгээр ротын жижүүр түрүүч Волошин сонсож байна!

- Ротын дарга ярьж байна. Салбар дээр ахлах ахлагч Дудашёв байна уу?

- Яг тийм. Яваагүй байна.

- Түүнийг дуудаж яриул!

Хормын дараа харилцуурт ийн дуугарав:

- Ахлах ахлагч Дудашёв сонсож байна, нөхөр ахмад!

- Казбек! Би хотхоны гадаах ШНБ дээр байж байна, чи наашаа хүрээд ирэх боломж байна уу?

- Ямар нэгэн юм болоо юу?

- Чам дээр зочид ирээд байна.

- Зочдоо? Над дээр үү? Сонирхолтой хэрэг байна! Та наанаа болгоомжтой байгаарай, нөхөр ахмад, би хэн нэгнийг хүлээгээгүй!

- Алив хурдал, байдал хяналтанд байгаа, санаа бүү зов. Бережной харилцуурыг тавиад, түрүүчийг байрнаасаа гаралгүй, ирсэн хүмүүсийг бууныхаа овоо хараанд авч, замын ойролцоох хэсгийг хянаж байхыг тушаав. Өөрөө гадагш гарлаа.

- Казбек одоохон ирнэ.

- Ээ гялай! Ай даа болж байна!

Ирсэн чечень эрс хоорондоо өөрсдийнхөө төрөлх хэлээр үл ойлгогдох зүйл ярих нь илт баярласан шинжтэй байх ажээ. Тэдний элэгдэж хуучирсан “Жигули-5” машин замын хажууд зогсох агаад дотор нь хүн алга байлаа. Хотхоны гадаах шалган нэвтрүүлэх байрны хяналтын бүсэд өөр гаднын хүн үл үзэгдэх авай.

Дудашёв ангиас ШНБ руу ирэхэд бараг хорь гаруй минут зарцууллаа. Замын хаалт руу ойртон ирж, зочдыг харснаа, тэрбээр ротын даргаа тайвшруулж:

- Зүгээр ээ, нөхөр ахмад, би эднийг таних юм байна.

Тэр хаалтны цаана гарч, кавзазчууд заншил ёсоороо тэврэлдэн уулзав. Тэдний хоорондоо ярилцаж эхэлсэн ярианы агуулгыг ахмад Бережной сонссон бол түүнд ашигтай байх байсан ч, тэрбээр харуул манааны бүрэлдэхүүний хамт хуучны найз нөхдөд саад болохгүйн тулд харуулын байранд орцгоолоо...

Яриа хөөрөөний төгсөлд Казбек заншил ёсоор кавказ эрсийн нэгийг тэврэхээр гараа алдлав. Дараа нь нөгөөг нь. Тэднийг ийн өгүүлж үдэв:

- Эндээс зайлцгаа, та бүхнийг хараал идээсэй, хамуутай цөөврүүд минь!

Уулынхан хариуд нь зөвхөн инээмсэглэх аядах нь тэд түрүүчийн автоматын гол төмөр тэдэн рүү чиглэсэн байхыг харсных болой. Машиндаа сууж, асаагаад эргэж, давхин одлоо.

Казбек өөрийнхөө сэтгэл хөдлөлийг нуухыг оролдон замын хаалт хөндлөвчин доогуур шурган орж ирэв. Түүн рүү Владимир ойртон очиж нийлэв.

- Та нар ямар хурдан салах нь энэ вэ, Казбек?

- Дахиад ирэх байлгүй дээ, хаанаас олохоо одоо мэддэг болсон юм чинь.

- Харин чи яагаад ийм дүнсгэр байгаа юм вэ?

- Зүгээр дээ. Бага насаа эргэн дурссан юм!

- Байх, байх.

- Тийм дээ, байдаг л юм. Даргаа! Ням гарагт надад чөлөө олгоно уу? Бас нэг багын найз ирнэ гэнэ. Энүүгээр дайраад өнгөрөх юм, хэрэв чөлөө олговол вокзал дээр очиж хэдхэн минутыг хамт өнгөрөөмөөр байна.

- Асуух юу байна?

- Баярлалаа, даргаа!

- За алив, би гэр лүүгээ, нийтийн байр луугаа явлаа. Чи мэддэг ч болоосой, намайг энэ бүхэн ямар их залхааж байгааг!

- Дарга минь, та гэрлэх хэрэгтэй! Тэгвэл өөрийн гэсэн гэроронтой болж тав тухтай амьдрах болно. Тайван нойрсоорой.


Top
   
PostPosted: Sep.20.17 12:06 pm 
Offline
Гялалзах Одны Гялбаа Гишvvн
Гялалзах Одны Гялбаа Гишvvн
User avatar

Joined: Aug.02.10 8:07 pm
Posts: 275
АРВАН ГУРАВДУГААР БҮЛЭГ

Хошууч Марков дүрвэгсэдийн хуаранд дараагийн өдөр буюу ням гарагийн өглөө хүрэлцэн очлоо. Өөрийгөө хүмүүнлэгийн нэгэн байгууллагын ажилтны үнэмлэхээр өнгөлөн далдалсан тэрбээр Шейхийн асрыг чөлөөтэй хурдан оллоо. Түүнийг хуарангийн бараг бүх оршин суугчид мэддэг нь тэрбээр энэхүү сууринг гартаа “атгасан”-ы илрэл болой. Тэрбээр Чечений сүүдрийн удирдагч өвөрмөц нэгэн ажээ. Газар эзэмшигч адил “бүс нутгаа” албан ёсны засаг захиргаанаас тусад нь, өөрийнхөө хуулиар буюу “ойлголтоор” атгана.

Түүний амьдрах орон байр гаднаасаа бусдаасаа үл ялгарах ч хамгаалалттай байх аму. Гэвч Марковыг дотогш нь нэн даруйхан нэвтрүүллээ. Салтан буюу түүнд, Василько сансрын холбоогоор Вальтер очно гэж танилцуулсан болохоор Шейх зочноо хүлээж байв.

Чечень эр Марковыг кавказчуудын зочломтгой заншлаар угтан авлаа. Хүндэт суудалд залж, эхлээд өглөөний зоог барихыг санал болгоод сайтар амталж шарсан хонины махаар дайллаа. Цай хоол барьсны дараа Шейх хамгаалалтынханаа майхнаасаа гарах тушаал өгөв. Марков сканераа асаахад багажны ногоон гэрэл анивчих нь байрлалд чагнах төхөөрөмж байхгүйг илтгэх бөлгөө.

Дараа нь сэдвийнхээ дагуу яриа өрнөлөө.

- Шейх! Би энд танай хөрш цэргийн ангийн захирагч дэд хурандаа Булановыг устгах даалгавартай ирсэн.

- Аа, энэ чинь надаас Лейлаг урвуулсан цөөвөр үү? Өөдгүй амьтан! Аль эрт толгойг нь шонд хатгах байсан юм!

- Ингээд болох юм биш! Булановтай хамт Лейлаг ч алах ёстой.

Марков түүний сүүлд хэлсэн үгэнд чечень эр хэрхэн хандахыг харцаараа тандав. Шейхийн царай барайж, түүний нүднээ үзэн ядалт тодрох авай. Тэр ийнхүү өгүүллээ:

- Лейла ч бас үхэх нь зүй ёсны юм, би өөрийнхөө гараар түүнийг алах болно, буруу номтон адгуусыг!

- Сэтгэл хөдлөлөө дар, Шейх, хэмээн Марков өгүүлээд, устгах ажиллагааг би гүйцэтгэх болно. Энэ бүхэнд чи зөвхөн надад туслах л үүрэгтэй, яагаад гэвэл тэднийг зүгээр нэг устгах биш, энэ бүхний эргэн тойронд дуулиан шуугиан дэгдээх нь нэн чухал хэрэгтэй байгаа юм!

- Ойлголоо, захирагдахад бэлэн!

- Ингэхийн тулд бид үйл ажиллагааны төлөвлөгөө гаргаж, түүнийгээ алдаа мадаггүй гүйцэтгэх болно.

- Вальтер, чи юу санал болгож байна?

- Би, Буланов Лейлатай хэзээ, хаана, хэрхэн уулздагийг мэдэх хэрэгтэй байна.

Шейх жаахан бодол болсноо:

- Хамгийн сүүлд энэ адгуус өнгөрөгч долоо хоногийн лхагва гарагт гяур руугаа гүйж очсон. Тэд цаг үргэлж нэг л байранд, тосгоны захын хүн амьдардаггүй ганц байшинд уулздаг юм. Хүн амьдардаггүй ч тэдний хайрын зугаа цэнгэлд бүрнээ тохирсон байр байгаа юм. Дэд хурандаа цэргийнхээ ”УАЗ” машинаараа ирж, цэцэрлэгт нууж тавина. Бүсгүй хуарангаас далангийн жимээр ирнэ!

Марков ийн асуулаа:

- Ганцаараа ирдэг юм уу?

- Ганцаараа!

Хошууч гайхширч:

- Яагаад Шейх чи, бүсгүй чиний хайр сэтгэлийг хүлээн авахаас татгалзсаны дараа түүнийг алаагүй юм вэ? Ийм аятайхан боломж олдож байдаг, тэгээд ч танайхны хууль ёсоор бол юу билээ?

- Яагаад гэвэл Буланов намайг тэр дор нь зүйл дуусгах байсан юм! Зөвхөн би л энэ шалиг эмээс өшөө авах учиртайг тэр мэдэж байсан. Энэхүү дэд хурандаа чанга эр. Тэгээд тэрбээр Лейлагийн талаар өөрийн биеэр надад урьдчилан анхааруулсан!

- Буланов уу?

- Тийм ээ! Тэрбээр энд хуаранд өөрийн биеэр ирж, цөөвөр чинь, намайг майхнаас гаргаж ирээд ингэж хэлсэн юм. Хэрэв бүсгүйд ямар нэгэн юм тохиолдох юм бол тэрбээр хэргийн учрыг олох гэхгүй бөгөөд намайг эндээс гаргахгүй. Амьдаар нь шүү! Ямар ч тохиолдолд! Тэгэхээр өөрийнхөө ашиг сонирхлын тулд түүний эсрэг ямар нэгэн зүйл хийх нь байтугай эсрэгээр түүний аюулгүй байдлыг харгалзан хангах болдог юм байна! Муу цөөврийг түй гэж нулимахсан! Гэхдээ тэр бол хэлсэндээ хүрдэг эр шүү!

Марков мушилзан өгүүлсэн нь:

- Ойлгомжтой! Тэрбээр чамайг барьцаанд авч! Чадварлаг байна шүү! Дараачийн уулзалтын цагийг, мэдээжийн хэрэг, мэдэхгүй л биз дээ?

- Яагаад мэдэхгүй гэж? Мэдэж байна!

- Уухай, тийм бий!

Ийм бэлэг авна гэж Марков огтхон ч хүлээгээгүй билээ. Энэ цагийг хэрхэн мэдэх билээ гэж тэрбээр онгоцоор ирж явахдаа толгойгоо гашилгаж байсан юм. Харин тэгтэл чамд гэсэн шиг! Ажиллагаа амжилттай болох сайны тэмдэг болой. Шейхийн мэдээлэл Марковт өөртөө итгэх итгэлийг төрүүлсэн аму. Марков ийн асуув:

- Энэ мэдээллийг чи хаанаас авсан юм вэ?

- Лейлагийн эцэг эх, аль эртнээс Чеченьд байхын нөхөрлөж байсан хөрштэйгөө ярьж байхыг нь тохиолдлоор сонссон миний хүн гэрчилж байгаа юм. Шалиг эм гэр бүлээрээ төв Орос руу шилжихээр зэхэж байгаа юм биш үү. Лейлагийн эцэг эх ярихдаа, лхагва гарагт охин нь дэд хурандаатай уулзах үед, тэд Булановын тусламжтайгаар пүрэв гарагийн өглөө эрт нууцаар хуаранг орхихоор бэлдэж эхэлнэ гэсэн.

Хошууч хоромхон зуур бодлогоширсноо:

- Сайн байна, Шейх! Гэхдээ сэрэмжлэх арга хэмжээ авъя. Энэ хормоос эхлээд Лейлагийн араас өдөр шөнөгүй хяналт тавь. Найдвартай таван хүн чамд олдоно гэж найдаж болох уу?

- Илүү ч олдоно!

- Илүү хэрэггүй. Булановыг уулзалтад жолооч нь хүргэж ирдэг үү?

- Үгүй! Тэрбээр үргэлж, өнөөдрийг хүртэл ганцаараа ирж байсан. Хувийн зэвсэг “ПМ” гар буугаар л зэвсэглэж ирдэг.

- Гэлээ ч гэсэн түүнийг хэн нэгэн хамгаалж байж болох юм, чи энэ талаар мэдэхгүй биз? Яагаад тэрбээр ингэж аз туршиж байгаа юм бол оо?

Энэ удаа Шейх ёозгүйхэн инээмсэглэв.

- Тэрбээр юунаас айх билээ? Энэ бол Чечень биш, Оросын нутаг, энд орон нутгийн цагдаагийн хяналтан дор дүрвэгсэдийн хуаран оршиж байна. Офицеруудын гэр бүл цэргийн хотхонд амар тайван амьдарч байна шүү дээ.

- Хуарангийн хувьд чи надад цагийг нь олж санууллаа. Чамд зэвсэг гэж ямархуу юм байгаа вэ?

- Хадгалсан хэдэн юм бий.

- Мэргэн буучийн винтов бий юу?

- Гурвын зэрэг “СВД” бол бий, юу гэж?

- Энэ чинь маш сайн хэрэг! Маргааш, даваа гарагт дүрвэгчдийн хуарангаас зайдуу, голын цаад “ногоон” бүсэд мэргэн буучийг явуул. Хэн ч байсан болно! Тэрбээр ойролцоо байгаа дурын аль нэгэн цэргийн байгууламжийг сонгож, түүн рүү хэд хэдэн удаа буудах ёстой. Тодорхой ямар нэгэн бай сонголгүйгээр! Зүгээр л буудаад л, дараа нь нохой мөрөөр нь мөшгөхгүй болгохын тулд шууд голын ус туулж мөр буруулаад, хуаранд буцаж ирэг. Түүнтэй зэрэг хоёр дахь буудагчийг хуарангаас хол, тал руу явуул. Тэрбээр тэндээ хоноод үдэш болохыг хүлээг. Долоо хоногоос доошгүй хүнсний нөөцтэй явуулаарай. Анхны буудалтын дараа хуаранг бүсэлж, бүх зам харгуйг хааж, харуул манааны цэгүүдийг хүч нэмэгдүүлэх болно. Харин энэхүү хоёр дахь буудагч маань хуаранд бий болсон өглөөний хэрэг явдлын дараа үдэш гарч бүх харуул манааны цэгүүдийг, талаар тойрон явж тэдгээрийг түүний винтовны тусгал хүрэх газраас давтан буудна. Тэгээд л тэр дороо талын гүн рүү орж нуугдаг! Дараа нь түүнийг хуаранд эргэж ирүүлэх ямар нэгэн арга олно биз! Энд, хуаранд байх хугацаандаа цэргийнхний эсрэг хийсэн анхны үйлдэл чинь энэ л болов уу?

Чечень эр батлан:

- Тийм шүү! Өмнө нь иймэрхүү зүйл болж байгаагүй!

- За сайн байна! Чиний хүмүүс буудлага хийсэн байрандаа буун дээрх хурууныхаа хээг арчиж цэвэрлээд орхино шүү.

- Уучлаарай, Вальтер, яагаад ингэж байгааг чинь ойлгохгүй байна?

Марков ийн тайлбарлалаа:

- Энэхүү ажиллагааны гол зорилго нь Булановт, ер нь бүх хүчний байгууллагуудад суурин болон хуарантай зэргэлдээ мэргэн буудагчид бий боллоо гэдэг ойлголт өгөхөд л байгаа юм! Зөвхөн ингээд л болоо.

- Яах гэж?

- Чи сонс, тэгээд биелүүл! Дараа нь асуулт тавьж бай. Одоо чамд өгөх тушаалыг л биелүүл. Харин мягмар гарагт надад хамгийн шалгагдсан, итгэлтэй гурван хүн өгөөрэй. Өглөө, анхны буудлагаар холбогдон үүсэх үймээн шуугианы үед бид суурин руу явна. Дурлалт хосууд ихэвчлэн хэзээ уулздаг вэ?

- Ихэвчлэн зургаан цагт. Цагаасаа нэмэх, хасах таван минутын л зөрүүтэй.

- Ойлгомжтой! Бид сууринд хүлээж хоноод лхагва гарагт тэдний сүүлчийн уулзалтыг зохиох болно! За ингээд ажиллагаа эхэллээ дээ. Түүнийг тасалдуулах л юм бол бид бүгдээрээ үхдэл болно гэдгийг санаж ав! Бүгдийг зохих ёсоор хийх юм бол, мөнгөнөөс гадна, чиний хүсэлтийн дагуу төрөлх дүүргийн чинь засаг захиргаанд давгүй том албан тушаалд тавьж, цаашид чи эх орондоо нэгдүгээр хүн болох зам чинь засагдах болно. Харин мөнгөний хувьд урьдын адил хүмүүнлэгийн шугамаар чамд очно. Тэгэхээр чиний хүмүүс шалгарсан шилмэл бөгөөд хоньчны хашхирах дуунаар бөөгнөрдөг хонь адил дуулгавартайгаар надад захирагдах хүмүүс байх ёстой!

- Бүгдийг ойлголоо, Вальтер.

Хошууч дараа нь ийнхүү тушаал өгөв.

- Намайг харуй бүрий болохоор найдвартай байранд шилжүүлэн байрлуул, энд үлдэх аюултай. Харин өөрөө одоохон мэргэн буучдаа маргааш хуарангаас гарч явахад бэлд.

- Ойлголоо!

- Өөрийнхөө ажлыг хий дээ, харин би замдаа ядарч ирлээ, хаана хэвтэх вэ?

- За энд, хөшигний цаагуур. Жавдан дээр.

- Ёох! Шейх минь ажлаа хий дээ!

Энэ өдрийн өглөө буюу ням гарагт Казбек төмөр замын буудал дээр зогсож байлаа. Сонин худалдаж аваад буудлын байшингийн сууринаас илүү гарсан бетон дээр сууж уншихыг оролдов. Гэвч уншиж ер чадахгүй байлаа. Түүнд одоо юун сонин уншихтай манатай байх билээ? Тэр сэтгэл зүрхтэйгээ харшилдахын зовлонг эдлэн, Грекийн хүнийг хүлээж байлаа. Нэг талаар тэр дайчин нөхдөөсөө урваж, Чечений цуст алуурчдын нэгний нууц даалгаварт элчтэй нууцаар уулзах гэж байдаг. Нөгөө талаар тэрбээр ингэхээс өөр ямар ч аргагүй байлаа. Түүний энэ дэлхий дээрх цорын ганц хайр, итгэл найдвар, ойр дотнын хүн болох Даша нь энэхүү догшин алуурчны гарт орчхоод байна шүү дээ. Дээрэмчинтэй харьцахгүй л юм бол бүсгүйг удаан агаад зовлонт үхэлд хүргэх бөгөөд түүнтэй хамт хайртынх нь бие сэтгэлдээ тээж яваа үр нь ч хөнөөгдөх билээ. Тэдний ирээдүйн хүүхэд! Дээрэмчинтэй уулзана гэдэг тэдний гарт орж дуулгавартай зэвсэг нь болно гэсэн үг. Энэ бүхэн юуны төлөө хүнд бэрх амьдралыг туулж, “үхлийн” тэвэрт нэг бус удаа орж байсан түүнийг ингэж сорино вэ? Тэр үед ч аз жаргал ийм ойрхон байсан гэж үү? Казбек, Гректэй хамтран ажиллана гэж шийдсэн. Дарьягаа аврахын тулд л, гэвч тэрбээр дараа нь яаж амьдрах билээ? Урван тэрсэлсэн тэднийхээ нүд рүү яаж харах вэ? Үгүй! Бүсгүй, хүүхэд хоёроо л эргүүлэн авах л юм бол түүний амь нас дуусна, тэнд харин...

Түүний цээжний гүнээс гаслан ёолох дуун гарлаа.

- Казбек? Найз минь! Чиний бие муу байна уу? гэнэт түүний өмнө дунд хэрийн насны орос эр гарч ирлээ. - Чи ёолов уу даа? Зүрх чинь өвдөө юу?

- Чи Грекийн явуулсан хүн үү? Андрей юу?

- Ажил хэрэг ярихаа хойшлуулъя, ямар нэгэн эм, уух ус авчрах уу?

Казбек дуугаа өндөрсгөж:

- Чамайг Грек явуулсан уу гэж би асууж байна?

- Тийм ээ, миний нэр үнэхээр Андрей гэдэг. Андрей Петрович.

- Яриач!

- Энд үү? Энд болохгүй. Цэцэрлэгт талбай руу явцгаая, алхахаар арай гайгүй болж магадгүй шүү дээ.

- Явцгаая!

Цэцэрлэгт талбайд очоод Казбек дахиад:

- Яриач!

- Эхлээд сүйт бүсгүйнхээ захиаг унших уу, аа?

- Захиа? Алив өгөөдөх!

- За энэ байна, харин би тамхи худалдаж авъя, дуусчихсан байна, ойлгож байгаа биз дээ.

Казбекийн нүд нь гэнэт харанхуйлахад хүчлэн байж уншлаа:

“ Хайрт Казбек минь!

Энэ бол би, чиний Даша чинь байна. Хайрт минь ийм л юм болчихлоо. Одоо би харийн аймшигт хүмүүсийн дэргэд байна. Тэд хэлэхдээ бид ирээдүйд гарах хүүхэдтэйгээ хамт байх эсэх нь чамаас л хамаарна гэнээ...”

Түүний сүйт бүсгүй энэ зурвасыг бичиж байхдаа хэрхэн уйлж байгааг ахлагч төсөөлөн бодлоо. Харь хүмүүсийн хэлснийг л бичээ дээ.

“Гэхдээ миний дэргэд байгаа эдгээр хүмүүс одоогоор надад муу юм хийгээгүй байна. Тэд хэлэхдээ, чамайг олж очоод өөрсдөдөө багахан тус үзүүлэхийг гуйх гэнэ. Хэрэв чи зөвшөөрч тэдний хүсэлт ёсоор бүгдийг нь хийвэл намайг тавьж явуулна гэсэн. Энэ хүмүүсийн хэлснийг хийгээрэй, би үхэхийг хүсэхгүй байна! ”

Дэвтрийн хуудсан дээр, зөвхөн бүсгүйн нулимсны толбоноос өөр юм байсангүй агаад Казбекийн энд, энэхүү буудлаас гаргаж өгөхдөө түүнд бэлэглэсэн сүрчигний үнэр л үл мэдэг анхилах бөлгөө.

Ахлагч захиаг эвхэв. Халаасандаа хийхийг завдахуйд, газар доороос гараад ирэх шиг л харагдах Андрей Петровичийн дуу гарч:

- Ээ, үгүй дээ Казбек минь. Энэ захиаг би эргүүлж аваачих ёстой. Чамаас хариу илгээлт авч очно. Сүйт бүсгүйдээ хэдэн үг бич дээ, май үзэг ав!

Казбек нэг татгалзах гэснээ болив. Хуудсыг авч эргүүлэн товчхон агаад таталган бичсэн нь:

“Чамайгаа чөлөөлөхийн тулд би бүхнийг хийх болно! Тэсээрэй, хайрт минь, чиний Казбек! ”

- За сайн байна. Дарья ч уншина, биднийг уулзсанд Грек ч итгэнэ.

- Грек юу хүсээд байгааг одоо хэлээч? гэж ахлагч дүнсийн асуув.

- Удахгүй танай хэдэн офицер чамтай хамт томилолтоор хил рүү явах гэж байгааг тэрбээр мэдэж байгаа юм.

- Намайг мэдээгүй байхад Грек мэдэж байдаг аа?

- Грек бүгдийг мэддэг юм.

Дудашев хэллээ:

- Тэгээд цааш нь!

- Танай тэндээс нэг бага шиг цувааг гарах үед нь Казбек чи дараах зүйлийг мэдсэн байх ёстой шүү. Та бүхний аянд гарах цаг хугацаа болон хаашаа аль чиглэлд хөдөлгөөн үйлдэх, ганц л цуваа явах эсэхийг. Яг таг мэдсэн байна шүү! Тэгээд энэ тухай цэргийн баазад ажиллаж буй хөгшин гуталчинд хэлээрэй. Түүний гутал засварын мухлаг ШНБ-ны ойролцоо байрладаг юм. Грек бас та бүхнийг хэн хэрхэн даган халхавчлахыг мэдмээр байна гэсэн. Энэ тухай бас гуталчинд мэдээлээрэй.

Ахлагч ийн асуулаа:

- Биднийг цуваа авч явна гэдэгт танай Грек итгэлтэй байна уу?

- Тов тодорхой!

- Болоо юу?

- Өөр би юу хэлэх билээ дээ, болсон. Үлдсэнийг нь гуталчин чамд хэлнэ. Грекэд хариуд нь чи юу хэлүүлэх вэ?

- Захидалд биччихсэн байгаа!

- Тэгвэл би явлаа, галт тэрэг хөдлөх гэж байна. “Асрамжийн газрын хуучны найзтайгаа” уулзсандаа баяртай байна, хэмээн Андрей Петрович араатан архирах мэт инээгээд зорчигч суудлын вагон зогсох тавцангийн зүг гүйлээ. Казбек баргар царайлан анги руугаа буцлаа.

Даваа гарагийн үдэш дүрвэгсэдийн хуарангаас холгүй орших төглийн зүгээс цэргийн хүрээний байрлалаас километр гаруй зайд байх шатах тослох материал хангамжийн агуулахын цагийн манааны цэгийг гэнэт нэгийн галаар буудсан авай. Гурван удаа буудлаа. Цагийн манаа агуулахын лац ломбыг шалгаж байх үед сум түүний зэргэлдээ туссан байна. Цэрэг тэр дор нь харуулын цамхгийн дэргэд төхөөрөмжилсөн нуувч руу ухасхийжээ. Тэндээс харуулын дарга дэслэгч Сергиенкотой холбоо барив.

- Нөхөр дэслэгчид харуулын дөрөв дүгээр цэгээс байлдагч Фадеев илтгэж байна. Миний хамгаалж буй цэг 19:40-д намайг үзлэг хийж явахад буудлагад өртлөө. Бууны дуу сонсогдоогүй ч сум хажууд туссан. Нэг нь хаалганд, хоёр нь хөлийн дэргэд газарт тусав. Би нуувчинд орсон! Дайсны довтолгоог няцаахад бэлэн байна!

- Ойлголоо! Анхааралтай байгаарай. Одоохон харуулын бэлтгэл ээлжийг явуулна. Миний орлогч удирдаж очно, анхааралтай байж, өөрийнхнөө битгий буудчихаарай! Нууц үг асуугаарай!

- Гүйцэтгэе, нөхөр дэслэгч!

Харуулын дарга тэр даруй тушаал өгөв:

- Бэлтгэл ээлж, буундаа!

Таван хүний бүрэлдэхүүнтэй бүлэг зэвсгээ авч жагсах хооронд дэслэгч ангийн жижүүр ахмад Антоновтой холбогдлоо.

- Нөхөр ахмад! Харуулын дарга холбоо барьж байна!

- Юу болоов?

- ШТМ-ын харуулын цэг буудлагад өртлөө!

Антоновын дуу шууд л ширүүн өнгөөр солигдов. Сергей нөхцөл байдлыг хурдан барагцаалан ойлголоо.

- Энэ бүхэн хэдийд хэрхэн болов, хаанаас буудлага үйлдэв? Буудлагын эрчим ямархуу байв?

- Цагийн манааны илтгэлээр 19:40-д дүрвэгсэдийн хуарангийн зүгээс буудсан байна. Зэргэлдээх төглөөс буудсан байх л даа. Гурван удаа буудсан гэсэн.

- Таамаглалаа өөртөө үлдээ. Харуулын цэг рүү бэлтгэл ээлжээ явуулсан уу?

- Одоо явах гэж байна!

- Тэгвэл анхааралтай сонс, дэслэгч ээ. Ээлж харуулын цэг рүү тойруу замаар бүлгээрээ бус, биесээ нүдээр харах зай барин ганц ганцаараа ойртон очицгоох ёстой шүү. Энэ тухай цагийн манаанд урьдчилан мэдэгд! Харуулын цэгийн хашаа руу ар талын жалган дотуур явж ойртон очоорой. Давтан хэлье, ямар ч тохиолдолд батлагдсан чиглэлээр шууд чигээрээ явж болохгүй! Үүний хамт амарч буй ээлжийг босгож үлдсэн харуулын цэгүүдийг хүч нэмэгдүүлэн хамгаал. Харуулын байрыг хамгаалах байрлалыг эзлэн бэлэн байдалд шилж!

- Таныг ойлголоо, нөхөр ахмад!

- Гүйцэтгэ! Өөрөө харуулын байрандаа үлд, би захирагчид илтгэчихээд наана чинь очно.

- Гүйцэтгэе!

Сергей захирагчтай холбогдох харилцуурыг авав.

- Дэд хурандаа Буланов сонсож байна!

- Батальоны жижүүр ахмад Антонов илтгэж байна! Захирагч аа, бидэн рүү буудаж байна!

- Ойлгосонгүй? Хэн, хаанаас?

- Хэн нь бүү мэд, харин ШТМ -ын харуулын цэг рүү буудсан байна. Цагийн манаа нь амьд! Ротынхоо нэг салааг авч, тэрхүү хэрэг явдал болсон байрлалд очихыг зөвшөөрнө үү?

- Батальоныг буунд дууд! Офицеруудын “цугларалт” зарла, даргалах бүрэлдэхүүний орон гэрийг халхлах хамгаалалтад засварын салааг илгээ. Би одоохон анги руу очлоо, чи санал болгосныхоо дагуу ажилла!

Ахмад Антонов өөрийнхөө рот руу утасдав. Түүнд ротын жижүүр харилцуур авч хариуллаа. Ахмад тушаал өгөв:

- Хоёрдугаар салааны бие бүрэлдэхүүнийг бүрэн зэвсэг, сум галт хэрэглэлтэй штаб руу явуул!

Туслах руугаа эргэж:

- Даргалах бүрэлдэхүүнийг зарлан дуудах журмын дагуу “Цугларалт” зарла. Бүх бие бүрэлдэхүүнийг жагсаалын талбайд жагсаа! Цэргийн хотхоны хамгаалалтад засварын салааг гарга. Тэгэхээр түрүүч ээ, офицерууд ирж түр халаа автал намайг орлож захирагчийг угтаж ав. Жижүүрийн машин дууд, би ШТМ-ын харуулын цэг рүү явлаа!

- Гүйцэтгэе, нөхөр ахмад!

Туслах даргынхаа тушаалыг биелүүлэхээр үлдэж, штабаас Антоновыг гарахад бүх батальондоо бэлэн байдлаараа хамгийн алдартай, аялалд явж нэг бус удаа дарийн утаа үнэрлэсэн Сергейн ротын хоёрдугаар салааныхан эгнээгээ алдсан ч уварч цувран яаравчлан гарч ирлээ. Нэгэн зэрэг байлдааны машины тавиулангаас жижүүрийн бүхээгтэй “ГАЗ-66” ч гараад ирэв.

- Анхаар, бүргэдүүдээ! хэмээн Антонов захирагдагсаддаа хандан хэлээд, ШТМ-ын харуулын цэгийг буудсан байна. Бидний зорилго тэнд очиж энэхүү буудагчийг устгах оролдлого хийх! Харуулын цэг рүү сууринг дайрч очно. Суурингийн захад явгалан, “ногоон” бүс рүү хөтөлсөн жалга руу очих бөгөөд тэндээс л мэргэн буудагч буудсан байх магадлалтай. Женя, жалганд-хэмээн Антонов салаан даргын туслахад хандан өгүүлээд, хүмүүсээ төглийн зүг түүнээс гарах гарц хүртэл удирдан явж, тэндээ зогсоно шүү. Миний дараагийн тушаалыг холбоогоор дамжуулахыг хүлээ, ойлгов уу?

- Яг тийм!

- Түрүүч Колганов надтай үлд! Асуулт байна уу? Асуулт алга уу? Салаа! Машиндаа!

Цэргүүд машины тэвшний ард гурвын цуваанд цувран зогсжээ.

- Байр байрандаа!

Антонов машины бүхээгт үсрэн орж ахлаачийн байраа эзлээд, тэвшин дээр бие бүрэлдэхүүн байраа эзэлсэн эсэхийг шалган хараад, жолоочид тушаав:

- Дайчин эр минь, урагшаа! Цэргийн хотхон болон суурингаар дайран өнгөрнө! Тийшээ авто вокзалын хажуугаар, шинэ барилгын хорооллын захаар тойруу замаар явна. Тэндээс налуу хажуугаар жалга руу бууна. Тэгээд тэндээ зогс! Ойлгов уу?

- Яг тийм, нөхөр ахмад!

Батальон захирагч анги дээр ирээд тэр дор нь орон нутгийн дотоод хэргийн хэлтэстэй холбоо барьж болсон хэргийн талаар мэдээлэв. Тэд ч шууд л дүрвэгсэдийн хуаран болон төглийг бүслэн хаахаар ОМОН (Отряд милиции особого назначения - Цагдаагийн тусгай зориулалтат бүлэг)-ы бүлэг илгээж, тооцоолсон хэдхэн минутын дараа суурин руу орох гарах бүх зам гарцыг хаалтанд авав. Сууринд цагдаагийн ажилтнууд албаны онцгой журам тогтоолоо.

Энэ хооронд харуулын бэлтгэл ээлж Антоновын тушаасанчлан буудлагад өртсөн харуулын цэгийн ар талаас нь ганц ганцаараа хүрэлцэн очив. Тэр дороо харуулын даргад хүрэлцэн ирснээ илтгэв. Тэрбээр ч даруйхан Сергейд мэдээлэв. Антонов илтгэлийг хүлээн авлаа. Түүний “ГA3-66” жалганд хүрч ирж, салааны цэргүүд нь ротын даргынхаа зааж өгсөн байрлалуудыг чиглэн гүйлдэцгээв. Ахмад өөрийнхөө ээлж халаагүй мэргэн бууч Колгановын хамт, харуулын цэг рүү урьдчилан сануулаад хашаагаар дамжин түүний хамгаалж буй газар руу нэвтрэн оров. Тэндээс тэрбээр ангийн захирагчтай холбоо барьж:

- Нөхөр дэд хурандаа, манай салаа “ ногоон бүс” рүү орох гарцан дээр байна. Хуаранг бүслэн хааж байгаа орон нутгийн ОМОН -ы бүлгийг харж байна. Төглийг самнан цэвэрлэх ажиллагаа эхлэхийг зөвшөөрнө үү?

- Хүлээж бай, битгий яар! Цагдаагийн даргатай холбоо баръя, тэр бас төгөл рүү орж магадгүй. Тэгэхээр ажлаа хувааж хийцгээе!

- Ойлголоо! Зааврыг хүлээж байя!

- Харуулын цэгийн эргэн тойронд нам гүм байна уу?

- Оршуулгын газар аятай нам гүм байна!

- Чиний хэл ам этгээд жигтэй гэдгийг яана, Антон, шийдвэр хүлээж бай!

- Гүйцэтгэе!

Удаан хүлээсэнгүй. Буланов холбоогоор Антоныг дуудаж:

- Антон, цагдаагиийнхантай ажиллагааныхаа төлөвлөгөөг зохицуулчихлаа, тэд “ ногоон бүс”-д орохгүй! Цэвэрлэгээ эхэл!

- Ойлголоо! гэж ахмад хариулав.

Тэр салааны даргын орлогч түрүүчийг холбоогоор дуудаж:

- Женя! Хүмүүсээ төглийг самнахад бэлдэж “ногоон бүс”-ийг бүсэл. Дараа нь яаралгүй, нямбай гэгч нь гадна тойргоос төв рүү чиглэсэн хөдөлгөөнийг цэргүүдийн хооронд бие биенээсээ хараа барааны зай бариулан эхэл. Би харуулын бэлтгэл ээлжтэй агуулахын зүгээс очно. Төгөлд онцгой сонор сэрэмжтэй байгаарай! Хэрэв хэн нэгнийг илрүүлбэл урьдчилан сануулах буудлага хийгээд газар дээр нь бууныхаа овоо хараанд авна шүү, санаж ав! Та нарын өөдөөс хэрэв гэнэт зэвсэгт эсэргүүцэл үзүүлбэл хариу гал нээж болохгүй, бид түүнийг бүслэн хаасныг санаарай. Өөрийнхнөө буудчихаж магадгүй! Дайсныг бүслэн хаагаад, намайг хүлээ. Тэдэнтэй би өөрөө учраа олох болно! Асуулт байна уу?

- Алга!

- Алив, Женя! Харуй бүрий болчихоогүй дээр түргэл!

- Би бүгдийг ойлголоо, нөхөр ахмад, “ногоон бүс”-ийг бүсэлж эхэллээ.

Холбоогоо унтраагаад, Антонов бэлтгэл ээлжийнхэнд тушаал өгөв:

- Энд бас нэг харуул үлдээгээд явган явцгаана. Даалгавар:

- болзошгүй дайсны довтолгоог няцаах, юу гэвэл мэргэн буудагч мухар сохор буудлагаараа самууруулах гэсэн оролдлого хийсэн ч байж магадгүй! Үлдсэн нь миний араас гүйгээд марш!

Дөрөвдүгээр харуулын цэгийн бетон хашааны үүдээр гүйж гараад, ахмад тушаал өглөө:

- Гинжэнд тараад, хоорондын зай-арван метр, “ ногоон бүс” рүү урагшаа!

Гүйлтэн дундаа нэмж:

- Зөвхөн миний тушаалаар гал нээнэ! Колган, зэрэгцээд гүй!

Антоновын цэргүүдийн үйлдсэн цэвэрлэгээ үр дүн муутай байлаа. Гал нээсэн бутанд дуран хараа бүхий винтов, сумны гурван хонгио байгааг илрүүлэв. “Ногоон бүс”-эд хүн байсангүй. Антонов Колгановтай хамт мэргэн буучийн “СВД” хэвтэж байгаа байрлалд дөхөж очив.

Ахмад салааг машин руугаа буцаж очихыг тушаагаад, өөрийгөө хамгаалах бэлтгэл ээлжийн хоёр цэрэгтэй үлдэв. Батальон захирагчид олдворын тухай илтгэв. Тэрбээр ахмадад цагдаагийнханыг хүлээхийг тушаасан агаад дараа нь түүнийг хүлээж байх ШТМ-ын харуулын цэг дээр очих тушаал өгөв.

Колгановаас Антонов асуусан нь:

- Витек, байдлыг дүгнээч!

- Энэ бүхэн их л хачин байна. Мэргэн бууч, зэвсгээ хаячхаад, өөрөө чөлөөтэй явж байна гэдэг үү? Тэгээд ч хэн нэгээр тохуурхах адил ончгүй буудаж байдаг!

- Яагаад?

- Нөхөр ахмад, эндээс орчин тойрны байдал ямархуу харагдаж байгааг хараач? Агуулах яг алган дээр байгаа юм шиг, цагийн манаа ч адил харагдаж байна. Ийм нөхцөлд түүнийг онохгүй байна гэдэг юу гэсэн үг вэ? Тэгээд бас гурван удаа буудаад шүү? Шал балай юм! Энэ байрлалаас цагийн манааг зүгээр ч нэг онох бус, түүний яг нүдийг тэс буудна шүү дээ! Харин тэгэхэд түүний эргэн тойрныг буудаж байдаг нь л!

- Дүгнэлт хийв үү?

Колганов бодолхийлснээ, дүгнэлт гаргав.

- Үймээн шуугиан тарьж, үймүүлэхийг хүсэж л дээ. Энэ бол цэргийн ажиллагаа биш байна, нөхөр ахмад!

- Яах гэж тэр билээ?

- Би гадарлаж л байна л даа?

- Тэгвэл би ойлгохгүй байна, яах гэж ийм хуурамч ажиллагаа хийж байгаа юм вэ? Үнэн хэрэгтээ жаал багачууд дүрсгүйтсэн юм болов уу? хэмээн ахмад асуув.

- Та дуран харааны хэрэгслийг нь харалдаа. Эндээс жаахан хүүхэд ч онохгүй байх боломжгүй! Хэрэв үнэхээр л цагийн манааг алахыг хүссэн бол шүү дээ, гэтэл тэр алахыг завдаагүй байдаг.

- За, тийм байж! Цагдаа нар ирэв бололтой.

Голын хөвөөний тэндээс ОМОН-ы бүлэг өгсөн ирж байв. Тэдний ахлагч нь ийн хашхирав:

- Ахмад Антонов?

- Би байна! гэж Сергей хариуллаа.

- Өөрийн хүмүүс, ОМОН-ыхон байна.

- ОМОН- ыхон гэдгийг чинь харж байна, зоригтой ойрт, бид таньсан.

Цагдаагийнхан бутанд ойртон ирэв.

- Ахмад Жуков, гэж таван хүнтэй бүлгийн ахлагч нь өөрийгөө танилцуулаад, та нар төглөөс өөрсдийнхнөө татаж авав уу?

- Хаалт манаанд хоёр хүн үлдсэн, тэгээд энд би цэргүүдтэй байна.

- Бидэнд энэ шөнийг “ногоон бүс”-ийг хяналтанд авахыг тушаасан. Мэргэн буучийн зэвсэг, хонгиог бид авна, харин та нарыг төглийг орхихыг хүсэж байна, би харуул манаагаа тавимаар байна.

- Тэгье, ахмад аа! Бид явлаа. Колган манайхныг дууд!

Удалгүй ахмад Антонов цэргүүдтэйгээ ШТМ-ын агуулахын харуулын цэг дээр ирлээ.

Түүнийг тэнд батальон захирагч хүлээж байв. Тэрбээр яагаад ч юм нэг л түгшсэн шинжтэй байсанд, дэд хурандааг ямар ч нөхцөлд тайван байдгийг нь мэдэх Сергей шалтгааныг нь нэг л ойлгосонгүй.

Буланов тэгтэл ахмадад хандаж:

- Антон, ийшлэе!

Тэд агуулахын булан тойрлоо.

Батальон захирагч асуусан нь:

- Тэгэхээр энэ бүхнийг талаар чи юу гэж бодож байна?

- Түүнийг яахан мэдэх билээ, Дмитрий Михайлович! Би өөрийнхөө мэргэн буучийг авч явсан юм, тэрбээр энэ буудлагыг онилж буудаагүй байна гэж байна билээ. Цагийн манааг эхний буудлагаар л устгачих боломжтой байсан. Товчхондоо өдөөн хатгаж л байгаа байх, захирагч аа.

- Зорилго нь?

- Зорилгыг нь мэдэхгүй. Үгүй бол бид түүнийг нь олж харахгүй байгаа байх. Гэхдээ л буудсан уу? Буудсан. Харин цэрэг алагдаагүй. Хэн нэгэн чечений гэм хоргүй өшөө хорслоо тайлах гэсэн арга байж болох л юм

- Тэгвэл яагаад онож буудаагүй юм бол оо?

Антонов хариуд нь:

- Яагаад гэвэл, оносон л бол маргааш гэхэд тэдний хуаран чөтгөр лүүгээ тонилох байсан шүү дээ. Харин тэнд чинь мансууруулах бодис чөлөөтэй зугаалж, архи дарс гол шиг урсаж, зэр зэвсэг ч гэсэн ямархуу юм байгааг бид өнөөдөр харж үнэмшлээ шүү дээ. Харин тэгээд яах вэ? Тэгж л өшөө хорслоо тайлсан болж, үймээн шуугиан нэг их болсонгүй. Тэгээд винтовноосоо ч ангижрахгүй юу даа. Эдгээр “зол завшаангүй” дүрвэгсдийг хэн ойлгох билээ дээ.

Буланов захирамж өглөө:

- За тэгэхээр! Албаа цааш нь хэвийн үргэлжлүүл. Би харуулыг хүч нэмэгдүүлж, харуулын цэгүүдэд цагийн манааг хоёр хоёроор нь гаргах тушаал өгсөн байгаа. Энд бие даасан харуул зохион байгуул. Долоон хүний бүрэлдэхүүнтэй. Рот бүрд хариуцлагатай жижүүр гаргаж, хувийн зэвсгийг нь офицеруудад олгосон. Засварын салаа цэргийн хотхоныг үргэлжлүүлэн хамгаална. Цагдаагийнхан дүрвэгсэдийн хуаран болон сууринг бүслэн хаасан байгаа. Харуулын хүмүүсийг хүлээж байгаад ирснийх нь дараа анги дээр буцаж оч. Хэрэв ямар нэгэн юм болох юм бол шууд над руу утасдаарай! Би штабт байх болно.

- Ойлголоо, нөхөр дэд хурандаа!

- Тэгэхээр Антон. Би явлаа.

Ангийн зүг захирагч, хамгаалалтын хоёр цэрэг суусан “УАЗ” машин давхин одлоо.


Top
   
PostPosted: Sep.20.17 12:07 pm 
Offline
Гялалзах Одны Гялбаа Гишvvн
Гялалзах Одны Гялбаа Гишvvн
User avatar

Joined: Aug.02.10 8:07 pm
Posts: 275
АРВАН ДӨРӨВДҮГЭЭР БҮЛЭГ

Харин цагийн дараа, бие даасан харуулын бие бүрэлдэхүүнд зааварчилгаа өгчихөөд ахмад Антонов анги руу ирлээ. Штабын дэргэд түүнийг Бережной хүлээж байсан бөгөөд маргааш буюу мягмар гарагт Сергейн халааг авах байсан юм. Бусдынхаа адил “цугларалт" командаар ирсэн тэр, захирагч буцаж ирээд тараахад үлдсэн ажээ. ШТМ-ын харуулын цэг дээр юу болсоныг тодорхой мэдэхээр Володя найзыгаа хүлээж байлаа.

Антонов ротынхоо бие бүрэлдэхүүнд нэн тэргүүнээ шаардлагатай тушаал заавар өгөөд, штабаас гарч Бережнойд хандан:

- Явъя, Володя, тамхилъя!

- Тэгье, тэгье! Тэгээд тэнд юу болоов дээ?

Сергей явуут дундаа болсон явдлыг товчхон ярьж өглөө.

- Товчхондоо, Вова, нэг л үл ойлгогдом хэрэг боллоо. Үймээн шуугиан дэгдээх зорилгоор буудсан бололтой, гэхдээ энэ бүхнийг захирагч нэг л хачнаар хүлээж авах шиг боллоо.

- Ямар утгаар вэ?

- Шууд утгаар! Буланов хүнд сорилт тулгарсан үед аварга могой адил үргэлж тайван байдаг хүн, харин энд тэрбээр их л түгшсэн шинжтэй харагдсан. Яагаад ч юм бодлогошроод, хамгийн гол нь болсон хэргийг тодорхой асууж сонирхохгүй байсан. Түүнийг буудлага үйлдсэн энэ хэрэг л түгшүүлэх шиг болсон. Яагаад? Хэдийгээр би түүнийг сайн мэддэг ч энэ бүхнийг тайлбарлаж дөнгөхгүй л байна даа.

- Тэгэхээр буудлага үйлдсэнийг түгшиж хүлээж авах шалтгаан байсан байх нь л дээ Бид түүний нь мэдэхгүй л байхгүй юу даа.

- Энэ ч тийм шүү! Захирагч маань цаг үргэлж өөртөө итгэлтэй, бие барьж байдаг хүн. Түүний хувийн амьдралын тухай мэддэг хүн байна уу гэж чи асуу л даа? Үгүй бол түүний тухай ямар нэгэн цуу үг сонссон нуу? Харин тэгэхэд бидний эргэн тойронд шумуулын үүр адил цуурхал хов жив үүрлэж байдаг шүү дээ.

Бережной санал нэгдэж:

- Тийм шүү...

- Тэгэхдээ л, Володя, энэ буудлага юу ч юм нэг л юм болохын дохио шүү. Ямар нэгэн юм ч болох нь болно. Юу болохыг нь мэдэхсэн? “Чех”-үүд юу ч хийж мэдэх л хүмүүс. Тэд, одоо энэ хуаранд байгаа хүмүүс энгийн ноомой харагдаж байвч, эрчүүдийг нь шалгаад үзэх юм бол талаас илүү нь бидэн рүү буудаж байсан хүмүүс байгаа гэдэгт мөрийцсөн ч болно. Дээрэмчин эсвэл бут цохигдон тарагсад, үгүй бол амарч тэнхэрч байгсад гэхчилэн хуаран дамжуулан тараасан этгээдүүд л байгаа. Тэнд ирэгсдийн урсгал гэдэг шоргоолжны үүр адил хоёр тийшээ урсаж байдаг юм. Нэг нь ирж байхад нөгөө нь зөрөөд эх орон руугаа, Чечень рүүгээ тэмцэж байгаа. Тэгж л наашаа цаашаа тэнүүчилж байцгаадаг юм!

Владимир асуусан нь:

- Тэднийг цагдаагийнхан тэгээд хянадаггүй юм уу?

Ахмад Антонов ийн хариулав:

- Харин чи иймэрхүү сүргийг хянах гээд оролдоод үзээч! Тэднийг эхлээд хаалттай зөвхөн нэвтрэх үнэмлэхээр оруулж гаргаж байлаа. Ээлж халаатай тусгай зориулалтын цэргийн бүлэг бүхий комендант хуаран дотор нь байрладаг байв. Тэр үед яаж ийгээд эдгээр дүрсгүйчүүдийг удирдаад байж болдог байсан юм. Харин дараахан нь тэнд ямар ч гэнээ хүний эрхийн комиссынхон давхиж ирдэг байгаа. Чеченьчүүд ч телевизийн камерын өмнө тэднийг хорих лагерийг хорьж, ердийн амьдрах эрхийг зөрчиж байна гэж уйлалдаад сүйд болцгоосон. Тэгээд л комендантыг ч, дотоод хяналтыг ч авч хаяад иргэний үнэмлэхтэй л бол чөлөөтэй явцгаах эрх олгосон юм. Тэгээд тэд хөдөлж эхэлж байгаа нь энэ. Бодит байдал дээрээ Орос орон даяар цыганууд адил тэнүүчлэн дүрсгүйтэж, суурингийн бүх хүн мансууран хэвтэцгээж байна! Харин дараа нь хотод дэлбэрэлт болдог, ямар ч ул мөр үлддэггүй. Тийм ээ, хэрэв иймэрхүү нэгэн хуарангаас хэн нэгэн Жума төрөлх Ичкерээс нь илгээсэн бөөн ногоонтой гарч явж, хаа нэгтэй төмөр замын буудал болон зах дээр дэлбэрэлт зохион байгуулахад ямар ул мөр үлдэх билээ дээ. Харин өөрөө, бөмбөг гардан дэлбэлэгч хэн нэгнийг аль хэдийнээ цааш нь харуулчихаад эргээд явчихна. Үгүй дээ, ийм заримдаг арга хэмжээ сайн юманд хүргэхгүй! Тэдэнтэй одоохондоо нялцагнаж толгойг нь илбэх нь, сайн юманд хүргэхгүй гэж над мэтийн дайтах талыг баримтлагчид үзэж байна. Чеченьчүүд зөвхөн хүчтэнийг л хүлээн зөвшөөрч, хүндэтгэж байдгийг би туршлагаараа мэдэж байна. Түүнд л захирагдана! Жаахан л суларвал тэд чамайг хурдан гэгч нь оосорлоод авна! Бүр боол болгоно гээч. Үгүй бол наймааны эд зүйлээ ч болгож болзошгүй! Надад засгийн эрх өгдөгсөн бол тэдэнтэй өөрөөр ярих байсан. Энд бүх юм буруугаар эргэж байна, Володя, энэ буруугаар эргэлтийг маш сайн зохион байгуулалттай хийж байна!

Сергей энэ бүхнийг сонсоод, хэлсэн нь:

- За, яах вэ, Антон, албаа сонор сэрэмжтэй гүйцэтгэ, би явъя даа.

- Яв даа! Хамгийн гол нь Крамаренко мэтийнхэн л биднийг халах шалтаг олчихгүй бол, бидний нөхцөл байдал өөрчлөгдөхгүй, хийх ёстойгоо хийх л болно гэдгийг бүү мартаарай. Володя минь, бидэн шиг хүмүүс энд ч хэрэггүй, ер нь хаана ч хэрэггүй. Эх оронд маань дээд дарга нараас онцгой, өөрийн гэсэн санаа бодолтой жинхэнэ офицерууд хэрэггүй болсон бололтой! Яахав, тэд бүгд ч... лүгээ тонилог! Амар даа, Вова, маргааш чи жижүүрт гарах уу?

- Одоохондоо мэдээгүй байна, би л байлгүй дээ.

- За тэгвэл, хэрэв өглөө болтол бас нэг юм тохиочихгүй бол амар даа. Би л чиний орондсон бол цэргийн байр руу явах байсан. Бүгдээр нийтийн байрнаас гүйлдэж байгаа энэ харанхуйд тэнд очих хэрэггүй байх. Вератай уулзахад оройтчихлоо шүү дээ.

- Би ч тэгж бодож байна.

Захирагч энэ шөнө мөн гэр рүүгээ явсангүй. Дээд удирдлагадаа харуулын цэг рүү буудсан болон хариу авсан арга хэмжээний талаар илтгээд, өөрийнхөө албан тасалгаанд бүгчихэв. Булановт шууд л яагаад ч юм нэг л түгшүүрт зөн совин төрөх авай. Энэ буудлага нь түүнд цагийн манаагаар дамжуулсан, зайлшгүй тохиох ямар нэгэн хор хөнөөлийн тухай урьдчилсан сануулга бололтой.

Өөрийгөө айх ямар ч үндэсгүй гэдгийг Дмитрий ойлгож байсан ч, түүний айдас, аюул заналхийлж байна гэсэн сэтгэгдлээс нь салгаж чадахгүй байлаа. Хурдхан шиг Лейла болон түүний гэр бүлийнхнийг нүүлгэх хэрэгтэй байдаг. Гэвч дахиад л пүрэв гарагаас өмнө энэ бүхэн амжихгүй нь. Тэрбээр пүрэв гарагт өглөө эрт цэргийн “КамАЗ” машинаар түүний төрөл төрөгсдийг хуарангаас авч шууд онгоцны буудалд хүргэж онгоцонд суулгахын тулд лхагва гарагт түүнд бүх хэрэгтэй баримт бичиг болоод онгоцны тийзийг өгөх болно. Зөвхөн онгоц ниссэний л дараа бүх хэрэг бүтлээ гэж хэлж болох юм! Тэдний хөрөнгө хогшил бүхий контейнерыг тэрбээр дараа нь явуулчихна, энэ бол амархан ажил. Гол нь бүгд лхагва гараг хүртэл амьд мэнд байж, лхагваас пүрэв гарагт шилжих шөнийг эсэн мэнд өнгөрөөх л байна. Үүнээс өмнө тэрбээр ямар нэгэн арга хэмжээ, жишээлбэл дүрвэгсэдийн хуарангаас цэргийн хотхонд гэр бүлхэнийг нь авчирч болохгүй. Лейлагийн нөхөр болохыг санаархагч Шейх гэгч гэр бүлийг нь баривчиллаа гэж бүх хуаранг босгож магадгүй юм. Орос офицер чечень бүсгүйтэй суулаа хэмээх сургийг элдэв үндэстэн ястан бүхий дайнч сэтгэхүй бүхий дүрвэгсэдийн бөөгнөрөл хэрхэн хүлээж авахыг хэлж мэдэхгүй шүү дээ. Тэгээд бас сууринд амьдрагсдын ах дүүсийн эсрэг байлдаж буй офицертой шүү. Цусан өшөө авах ч юм билүү! Хуарангийн дотоодод өөрийн гэсэн хууль үйлчилдэг агаад бүгдийг Шейх хэмээх Салман Колдоев засагладаг гэж Лейла ярьсан ажгуу. Түүнд бараг бүхэл бүтэн отряд захирагддаг гэсэн. Бараг л сүүдрийн засаг газар юм биш үү. Хэрэв маргааш Лейлагийн гэр бүлхэнийг авах юм бол Шейх уурлан хилэгнэсний улмаас юу хийхийг нь мэдэхгүй шүү дээ. Уулынханы хуулиар түүнд заяагдсан сүйт бүсгүйг оросууд хүчээр салган авсан тухай шуугиан үүсгэх байх. Хэрэв энэ бүхний зэрэгцээ хуаранд үүссэн үймээнийг ашиглах юм бол барууны янз бүрийн комиссын нууц даалгаварт элч нар ердөө л гэр бүлийнхнийг нь хуаранд буцаахыг шаардах болно! Харин тэнд Лейлагийн эцэг эхэд нөлөөлж, тэднийг хэрцгий дэд хурандаа өөрийн эрх мэдлээр далайлгаж хүчээр оросын төв нутагт аваачсан гэж хэлүүлэх болно. Харин хэвлэл мэдээллийнхэн энэ бүх шуугиант мэдээллийг хөөрөгдөн тараах болой. Түүнийг сайндаа л эрх мэдлээ хэтрүүлсэн хэмээн буруутгаж эндээс зайлуулах биз. Тэгээд тэр өөрийнхөө Лейлаг дахиад харахгүй болно. Түүний гэр бүл түүнтэй минь хамт, давсны хүчилд уусах мэт эрт орой нэгэн цагт дүрвэгсдийг хуаранд шингэн алга болно. Тэднийг өрөвдөх сэтгэлгүй Шейх зүгээр л алчих биз, харин тэрбээр, Буланов өшөө хорслоо ч авч чадахгүй үлдэх болно. Үгүй! Түүний, сүйт бүсгүйнхээ хамт бодож олсон үйлдэл алдаа л гаргаж болохгүй. Одоохондоо бүх юм хэвийн явж байхад юуг ч өөрчлөх хэрэггүй. Өөрөө өөртөө гай тарьж болохгүй. Энэ бүхнээ бүтээхийн тулд сүүлчийн удаа лхагва гарагт уулзах л үлдлээ, харин өглөө нь... Өглөө нь түүнд үнэнч Антон болон түүний цэргүүдтэй Лейлаг гэр бүлийнхэнтэй нь нүүлгэх болно. Хэрэв тэдний өмнө Шейх бүх хуаранг жагсааж хаасан ч нүүлгэх л болно. Бас Шейх ч хүртэх ёстойгоо хүртэнэ. Дайны байдалд ахмад шийдвэртэй хайр найргүй ажиллах болно! Ангийн өдөр тутмын үйл ажиллагаанд тохиож буй бүх ээдрээтэй байдлыг үл харгалзан Булановын өөгүй нэр төрийг ашиглаж туйлын хатуу чанга арга хэмжээ авах болно. Тийм ээ, яг ингэж л ажиллах болно!

Дэд хурандаа тамхиа татаж, жагсаалын талбай руу харсан цонхонд дөхөж очлоо. Тэнд авто тавиулангийн зүгээс Антонов ирж явахыг харав. Албан үүргээ гүйцэтгэж байх амой!

Сүүлчийн уулзалтаа хийхэд хамгаалалт авч явдаг ч юм уу? гэсэн бодол зурсхийв.

Гэвч Буланов тэр даруйхан бодлоосоо буцав. Бусдын анхаарал татах хэрэггүй зүйлээр яах ч юм билээ? Өөрөө л аюулгүй байдлын өндөржүүлсэн арга хэмжээ авч, сайтар зэвсэглэж, уулзахаасаа хоёр цагийн өмнө байшин болон газар орныг нууцаар тагная. Цаг нь болтол өөрийнхөө хийх гэж буй хэрэг явдалд хэнийг ч, тэр байтугай шалгарсан найдвартай Антон мэтийн офицеруудыг ч огтхон оролцуулахгүй байя. Ажиллагааны үндсэн болоод урьдчилсан бэлтгэлийг Буланов өөрөө хийх бөгөөд тэгээд ч энэ бол зөвхөн түүний хувийн амьдралд хамаатай хэрэг болой.

Харин юу ч юм түүнийг энэ бодол руу зориуд түлхэж байсан ч, дэд хурандаа зөн совин татаж буйгаа үл харгалзан энэхүү буудлагыг өөрийнхөө хувь тавилантай холбож бодсонгүй. Гэвч энэ түүх цаашаа үргэлжлэхгүй байж. Тэгээд ч энэ бол дэд хурандаагийн үйлийн үргүй алдаа байлаа. Тэрбээр, мэргэжлийн хүний хувьд огт ойлгомжгүй энэхүү буудлагын зорилгыг тооцож үзэх ёстой байв. Дайсны мэргэн буудагч цэргийн ангийн зэргэлдээ ажиллаж эхэллээ гэдэгт бүгдийг итгүүлэх гэсэн зорилготой нь ил тодорхой байна шүү дээ. Үүнд тэрбээр, илэрхий өдөөн хатгасан үйлдэл хийж буй энэ бүхэнд дүгнэлт хийж, түүнийгээ хайрт бүсгүйгээ болон түүний гэр бүлийнхнийг нүүлгэн шилжүүлэх ажиллагаатай холбож бодох ёстой байлаа. Гэвч харамсалтай нь Буланов огт өөр юманд санаа нь зовж, түүнд нөхцөл байдалд гүн гүнзгий дүгнэлт хийх цаг ч, хүч ч байхгүй байсныг хүлээх хэрэгтэй. Тэрбээр, мэргэн буучийн буудлага чухамхүү түүний эсрэг чиглэсэн гэдгийг ойлгож байсан боловч шүү. Ойлгож байсан ч өнгөрч буй хоногийн хэт ачааллаас болж байна гэж энэхүү бодол санаагаа сэтгэлээсээ таягдан хаяжухай.

Буланов тийнхүү өөрийнхөө албан тасалгаанд өглөө болтол сууж, зөвхөн дөрвөн цаг болж байхад түшлэгт сандал дээрээ чийрэг хүчтэй гараа дэрлэн унтсан амой.

Дараах өдөр нь орон нутгийн хүчний байгууллагын идэвхтэй ажиллагаа эхэлж, дүрвэгсэдийн хуарангаас гарах, орох бүх хаалгыг хааж, нийтийг хамарсан баримт бичгийн шалгалт эхэллээ.

Марковыг Шейхийн майхнаас өөр байранд шилжүүлж, хэлгүй дүлий ач хүүтэйгээ амьдардаг гавьяа бүхий фронтын хүндэт дайчин өвгөнийд байрлуулав. Майханд, зэвсэг, галт хэрэгсэл, хүнс хадгалахад зориулан нуувч ухсан байх ажээ. Тэнд хэрэв шаардлага гарвал таван хүн бүхий багахан бүлгийг ч нууж болох ажээ. Энэхүү нуувчинд Марков байрлаж шөнийн цагаар Шейх ирж уулзах агаад хуаранд болон түүний гадна болж буй бүхний талаар тэрбээр түүнд илтгэх болой. Лейла болон түүний гэр бүлийнхний ааш араншин, явдал суудлын талаар Марков онцгой сонирхож байв. Мөн дэд хурандаа Булановын үйл хөдлөлийг ч гэсэн. Нуувчинд Марков, түүний үл таних хоёр чеченьтэй хуаранг цэвэрлэж дуусахыг хүлээж байв. Фронтын дайчин өвгөний майханг ойлгомжтой шалтгаанаар цагдаагийнхан шалгасангүй. Юутай ч Алдарын болон Улаан Тугийн одонт өвгөнийг тийм илүү юмаар гомдоохыг хүссэнгүй, тэгээд ч орон нутгийн засаг захиргааныхан хориглосон байсан ажгуу.

Цэвэрлэгээний үр дүн муухан байлаа. Цагдаад бүртгүүлээгүй хорь орчим хүн илрүүлсний гурваны хоёр нь хүүхэд эмэгтэйчүүд байсан агаад харин эрчүүдийн хувьд энд сүүлийн долоо хоногт ирсэн тухай чечений комендатурын батлах хуудастай байв. Тэд төрөл төрөгсдийндөө байрласан агаад тэгээд ч хувийн орон сууц байтугай түр хоргодох оромж ч үгүй хүмүүс байх амой. Тэрчлэн майхнуудын нэгнээс цагдаа нарыг ирэхээс өмнөхөн хаясан нь илт согтуу өвс бүхий ёрог даавуун уут, хоёр ангийн буу хураасан ажээ. Тэгээд л бол оо!

Цэвэрлэгээ хийхийг хүлээж, түүнд ул үндэстэй бэлдсэн болох нь ойлгомжтой байв.

Хуаранг шалгаж дууссаны дараа дүүргийн засаг захиргааны тэргүүн, цагдаагийн дарга болон Булановын хамт дүрвэгсэдийн хуарангийн бүх хүн амыг суурингийн захын талбайд цуглуулав.

Эхлээд дүүргийн удирдлага үг хэлж, цэргийн ангийг төглийн зүгээс буудсан тухай баримт болон хуарангийн хүн амын хувьд хууль сахиулагчдын зүгээс ажиллагаа явуулах болсон талаар дүрвэгсэдэд мэдээлэв. Тэрбээр хэлэхдээ: Иймэрхүү үйл явдлын шалтгааныг олохгүй орхихгүй бөгөөд дотоод хэргийн байгуулага хуаранг хянах хяналтаа чангатгахад чиглэсэн арга хэмжээ авах болно. Хуарангаас суурин руу явах хүмүүсийн хөдөлгөөнийг хязгаарлаж, гол хаалган дээр баригдсан бэхлэлтэт цэгээр нэвтрүүлэх болсоныг мэдэгдэж байна. Цэргийн ангийн зэвсэглэсэн цэргийн албан хаагчдаар хүч нэмэгдсэн ОМОН-ы эргүүл жижүүр хуаранд байнга эргүүл шалгалт хийж, сэжиг бүхий этгээдүүдийг түүвэрлэн сонгож шалгана. Цаашид ч ийм зарчмаар ажиллах болно!

Дараа нь цагдаагийн дарга үг хэлж, хууль сахиулах албаны ажилтны хууль ёсны шаардлагыг эсэргүүцсэн тохиолдол бүрийг зэвсэг хэрэглэх зэрэг хатуу арга хэмжээ авч таслан зогсоох болно гэдгийг суурьшигчдад урьдчилан анхаарууллаа.

Дэд хурандаа Буланов үг хэлэхээс татгалзав. Дараа нь дүрвэгсэдийн хуарангийн “идэвхтнүүд” үг хэлцгээв.

Цуглаан явагдаж буй энэ үед цагдаагийн бараг бүх хүчийг татаж, сууринд ойртон очих газрыг хоосон орхисон багахан хугацаанд, түүгээр дамжин комендантын цаг тогтоохоос өмнө амжиж хуарангаас суурин руу нэг нэгээрээ Марков болон Шейхийн хүмүүс болох Иса, Али, Ваха нар орцгоов. Тэдний хоёр нь хошуучтай хамт нүхэнд байгсад ажгуу.

Маргааш буюу лхагва гарагт түүний зэвсэгт бүлэг цагдаагийн бүслэлтийг нэвтрэн гарах бараг л боломжгүй гэдгийг сайтар ойлгож байсан хошууч Марков цуглааны үеэр бүлгээ хуарангаас гаргахаар шийдсэн болой.

Лейла ч мөн ийм шийдвэр гаргасан нь суурингийн захын сондгой байшин руу жалгаар явж очих түүний зам маргааш бас хаагдах тул түүн рүү хэн хүнд мэдэгдэхгүй очиж чадахгүй болсноос болсон болой. Дима түүнийг чөлөөлөх нь мэдээж л дээ. Гэвч тэгэх л юм бол түүнийг орос офицертой холбоотойг гаднын хүмүүс мэдэх болно. Цагаасаа өмнө мэдэх болчхоод байгаа юм. Энэ мэдээ, хуаран даяараа Шейх хэмээн нэрлэх хараал идсэн Салман Колдоевын сонорт хүрч магадгүй агаад тэрбээр бүхнийг баллаж мэднэ. Тэрбээр түүний эцэг эхийг айлган сүрдүүлэх буюу түр саатуулан барих байх. Тэгэх л юм бол ийнхүү хичээнгүйлэн бэлдсэн бүхэн сүйрэх болно. Түүнийг орос залуутай төрөл төрөгсөдгүйгээр зугтсан тохиолдолд, зайлшгүй тохиох цуст гэсгээн цээрлүүлэлт төрөл төрөгсдийг нь заналхийлж байхад Лейла хайрт руугаа явж болохгүй шүү дээ! Тиймээс хуаранг бараг л Марковын бүлэгтэй нэг цагт өөр чиглэлээр орхин гарав. Бүсгүй зах дээр танилцаж, нөхөрсөг харьцаа тогтоосон нэгэн орос эмэгтэйнд очсон нь Лейлагийн ихэд чадамгай эзэмшсэн дорнын хатгамлыг хэрхэн хатгаж оёдгийг цагаар зааж сурган дотноссоных ажээ.

Буланов ч, Марков ч яргачин дээрэмчидтэйгээ, бүсгүйг хуарангаас явсныг мэдээгүй болой. Хошууч өөрийнхөө сүргийг, дүүргийн ХАБА-ны орон нутгийн тасгийн ажилтны генерал Василькогийн тушаалаар тусгайлан бэлдсэн хоёр өрөө нууц байранд байрлуулсан нь яг суурингийн захад орших агаад удахгүй устгах объектуудын байнгын уулзалтын байр болох ганц сондгой байшингаас холгүйхэн байх ажээ. Буланов ангидаа өдөр тутмын ажил хэргээ явуулж байхдаа, штабаас хэдхэн байшингийн цаана хайрт нь байж байна гэж огтхон ч таамагласангүй.

Ажлын өдөр тайван өнгөрч, ангийн жижүүрийн байранд 19:00 цагт ахмад Антонов халаагаа ахмад Бережнойд хүлээлгэн өгөв.

Найзууд ажил хэргээ хурдан хүлээлцэж, ШНБ, харуулын байр болон байлдааны машины тавиулангаас илтгэл хүлээн аваад, ангийн захирагчид жижүүр хүлээлцсэнээ илтгэв. Жижүүр хүлээлцсэн тухай Крамаренкод илтгэх ёстой ч хоёул санал нэгдэж илтгэсэнгүй.

- За тэгэхээр, Володя, би унтахаар явъя даа, жижүүрлэлт чангахан шиг өнгөрлөө. Жижүүрлэлт чинь элдэв хэрэг явдалгүй тайван өнгөрөх болтугай! Хэрэг явдал болох юм бол шийдэмгий ажиллаарай! Маргааш болтол баяртай!

Сергей явлаа.

Ахмад Бережной батальоны жижүүрийн албаа гүйцэтгэж эхлэв. Тэрбээр ангийг оройн хоолонд оруулж, ротын өдрийн ажпын гүйцэтгэлийг шалгав. Дараа нь жижүүрийн байрандаа ирлээ. Туслах нь ээлжтэнтэй хамт сүүдрэвчинд тамхилж, ахмад түрүүчийн жижүүрийн үлдээсэн сонинг уншихаар суулаа. Жижүүрийнхээ өрөөнд ахмад Бережной ганцаараа байсан ч штабт бас нэг хүн байсан нь штабын дарга хошууч Крамаренко байв. Тэрбээр өнөөдрийн хүнд ажлын өдөр дуусаж, ядарснаа мэдэрч байсан ч гэртээ харихыг нэг л хүсэхгүй байлаа. Үүнд ганцхан шалтгаан байлаа. Энэ бол ахмад Бережной ажгуу. Хошуучид түүнтэй ярих яриа байлаа. Гэвч Крамаренко ахмадыг дуудаж зүрхлэхгүй байв. Сэдэв нь дэндүү хувийн шинж чанартай байсан учраас хошууч яриагаа эхлэх үгээ олж ядан суух ажээ. Түүнд туслахаар Бережной өөрөө ирсэн нь, тэрбээр Крамаренко чухамхүү түүнийг л хүлээж байгаа гэдгийг ойлгосных болой. Тиймээс Владимир уншиж байсан сонингоо чулуудаад, штабын даргын өрөөг чиглэн алхав.

- Нөхөр хошууч, орохыг зөвшөөрнө үү, хэмээн албан үүргийн дагуу ахмад түүнд хандлаа.

- Өөрөө хүрээд ирэв үү? гээд Крамаренко өөрийнхөө зэргэлдээ байх сандлыг гараараа заав. - Суугтун!

Владимир ширээний ард суув.

- Чи намайг хүлээж байсан болохоор л би ирлээ, тийм биз дээ?

- Тийм.

- Сонсож бай, Гена, захирах захирагдах ёс журам мэтээ орхиод зүгээр л эр хүн эр хүнтэйгээ, энгийн хүмүүс адил ярилцъя.

Крамаренко гэнэт их л амархан зөвшөөрч:

- Тэгье, чи миний эхнэртэй унтсан уу? гэж чамаас шууд асуучихъя?

- Би энэ асуултанд чинь хариулахгүй. Ганцхан, Верад хайртай гэдгээ л хэлье.

Хошууч мушилзаж:

- Түүнийг цохилтоос зайлсхийлгэж байна уу? Эрхэмсэг байна шүү! Тийм ч байх ёстой биз. Гэхдээ, Володя, зодох цохих юм ерөөсөө болохгүй. Миний баримталдаг ёсонд эмэгтэйчүүдтэй хэрүүл хийх болон цохиж зодох гэдэг юм байдаггүй юм. Хэдийгээр энэ нь хэн нэгэн амьтанд заримдаа хүртээж байвал зохих зүйл ч гэсэн.

- Эмэгтэй хүнийг амьтан гэж нэрлэх хэрэггүй, тэгээд ч тэд чиний хэлснээр амьтан болчихгүй.

- Тэгье, тэгье, өөрөөр хэлье. Авхай гэвэл болж байна уу?

Владимир асуусан нь:

- Гена, чи юу болоод бөөрөнхийлөөд байгаа юм вэ? Надад хэлэх гэсэн бүхнээ шууд л яриач дээ.

- Чи Верад хайртай гэж хэлсэн байх аа, харин би ч гэсэн түүнд хайртай юм шүү! Миний сэтгэлийг яах гэж байна? Зүгээр л хогийн саванд хаячхаж болно гэж үү?

- Чи түүнийг хайрладаг гэдгийг би мэднэ, түүгээр ч үл барам тэр бол чиний эхнэр, хүүхдийн чинь эх, гэхдээ л нэгэн цагт чи түүнийг надаас булаачихсан биз дээ!

- Тэгэхээр, тэрбээр өөрөө энэ бүхнийг хүсэж байгаа байх нь ээ. Бережной, чи өөрөө л энэ бүхэнд буруутай шүү дээ!

- Санал нэг байна. Гэхдээ он жил өнгөрч, бид дахин учирч, бидний хооронд урьдын харьцаа минь дахин тогтлоо.

- Тогтлоо гэв үү? Харин чамтай уулзахаасаа өмнө яаж байсан гэнэ? Мэдэхгүй биз дээ?

- Энэ талаар ч мэднэ.

Штабын дарга дахиад муухан шиг мушилзаж:

- Мэдээж, өөр яах ч юм билээ? Вера өөрөө чамд “бүхнийг” яриа байлгүй. Чухам ЮУ гэж ярьсныг ч мэдэж байна. Мэдээжийн хэрэг түүнд эрчүүд байсан, түүний эр нөхөр гэж ийм эр тохиосноос хойш эрчүүдээс чамтай адилхан эр хүн хайж байсан гэнэ, тэгж байна уу? Тийм! Тэгж хэлсэн болохыг ч харж байна! Энэ бол түүний арга заль, түрүүлж авсан арга мэх нь. Гэхдээ энэ бол гол нь биш, чи түүнийг үг дуугүй итгэх нь ч зөв. Гол нь ондоо юманд байгаа, чи бол ердөө түүний ээлжит зугаа, цаг нь ирэхээр чамаар тоглож ханаад хэрэггүй эд мэт хаях болно.

Владимир ийн асуув.

- Тэгвэл яагаад чиний хэлж байгаачлан хэрэггүй гээд чамайг хаячхаагүй байгаа юм вэ?

- Володя, үүнийг тайлбарлах амархан! Верагийн сэтгэл санаанд би тохирдог юм. Би түүнийг хүссэнээ хийхэд нь саад болдоггүй. Энэ бүхэн нь би түүнд ухаангүй хайртайнх билээ. Нажидаа үзэн зовж шаналж байсан ч тэсвэрлэж, тэр хэзээ нэгэн цагт зугаа цэнгэл хөөхөө больж бүрнээ минийх болно гэсэн итгэл найдвар тээн амьдарч байна. Тэнэг байна уу? Санал нэг байна! Гэхдээ би түүнгүйгээр байж чадахгүй, тэр ч үүнийг мэддэг учраас ашиглаж байгаа нь энэ. Миний хувьд хамгийн гол нь тэр дэргэд минь хамт байж байх. Тэгээд ч тэр хүсэл тачаалынхаа хөөрлөөр түр хэн нэгэнтэй явж болох ч, дэргэд минь хамт байх л болно. Буцаад л ирнэ. Би, дахиад хэлье, түүнд тохирдог юм. Чи бол ондоо хүн шүү дээ! Чи бол урвалт хууралтыг тэсвэрлэхгүй, тэгэхээр Вера нэг бол зөвхөн чамтай л амьдрах, гэтэл тэрбээр хэзээ ч чадахгүй, үгүй бол салах, түүний хувьд өөр буух газар байхгүй. Түүнд буцаж очих хэн ч байхгүй болно. Чиний дараа би түүнийг хүлээж авахгүй, буудчихсан нь дээр, чиний дараа бол хүлээж авахгүй. Тэрбээр энэ тухай мэдэж байгаа! Тиймээс та нарын харилцаа ирээдүйгүй юм, Володя, ирээдүй байхгүй. Эрч хүчтэй одоо цаг байгаа ч, харин тоогүй нь ирээдүй байхгүй байна даа.

Владимир нэг дамжааны сонсогч асан, одоо бол түүний шууд удирдах дарга руугаа харж, түүнд хандан:

- Гена, би чамд юу гэж хэлэх гэж байгааг мэдэж байна уу? Чи бол зүгээр нэг өөдгүй амьтан биш, чи бол адгийн шаар! Миний зүрх сэтгэлд өөрийнхөө увайгүй үгээр эргэлзээ төрүүлж болно гэж чи бодлоо гэж үү? Намайг Верагаас нүүр буруулна гэж бодов уу? Тэнэг амьтан! Арай өөр ухаалаг юм бодож болохсон. Хар хор чинь чиний ухааныг будангуйлж, Вера чинийх л байхын төлөө юу ч хийхэд бэлэн болжээ. Гэхдээ, хайртай бүсгүйнхээ хувьд биш. Харин өөрийнхөө амьд байгаагийн шинж тэмдэг болгож шүү. Крамаренко чи бол мал! Энэ бүхэн чамд хэлэх миний сүүлчийн үг, хэзээ ч, сонсож байна уу, дахиж хэзээ ч надтай ийм яриа бүү яриарай, би чамайг зүгээр л нүдчихнэ шүү!

Крамаренкогийн нүүрнээ жуумалзах нь үл арилж:

- Юун ч тачаангуй юм билээ! Чи орондоо ч ийм үү? Тийм ээ! Би Вераг хардаж, чамайг үзэн ядаж, чамайг үхээсэй гэж харааж байна. Бүхнээс илүүтэй, чиний хайртай ганц бүсгүй чинь чамайг огтхон ч хайхрахгүй хаяад явахад миний хэлснийг ойлгох тэр цагийг харахыг хүсэж байна! Ингээд дуусгая даа, харин намайг занах хэрэггүй. Өөрт чинь л хүнд тусах болно! Би нэг удаа чамайг өршөөсөн, одоо бол үгүй шүү!

- Тэгэхээр намайг цэргийн шүүхээр шийтгүүлэхээс аврагч нь чи болж таарах нь ээ? Сайнаар хэлбэл чи бузар булай нэгэн байж, өөрийгөө дэндүү дээгүүр үнэлж байгаа юм биш үү?

- Надад чамтай цааш нь ярих зүйл алга. Вераг чи авахгүй! Ахмад аа, та чөлөөтэй, гарч болно!

Владимир уурандаа багтарсаар гарч, жижүүрийн өрөөндөө орж тамхиа ууртай гэгч нь сорох ажгуу. Хошууч юутай ч байгаа оножээ. Тэр, өөрийнхөө сэтгэлийн зовлонгийн хагас хугасыг түүний, Бережнойн мөрөнд тохож чадлаа. Чадлаа!

Крамаренко өөрийнхөө албан тасалгаанаасаа гарч жижүүрийн хажуугаар гарахдаа зэргэлдээ нь зогсоод:

- Ахмад Бережной!

- Юу хэрэгтэй вэ?

- Юу хэрэгтэй гэдэггүй, харин “би” гэдэг юм! Дүрэм толгойноос чинь нисчихээ юу? Маргааш өглөө 6:00-д над руу зарлага явуул! Ойлгов уу?

- Ойлголоо!

Крамаренко Владимир луу харж, гараараа дохиод штабаас гарлаа.

Бережной том цонхоор, гэнэт дэгдсэн салхины улмаас бөгтийн, модот гудамжаар хотхоны зүг алхан холдох түүний араас удаан гэгч ширтэн харсаар.

Тэр гэрлийн далдлагчийг буулгаж цаг харлаа. Цагийн зүү ес гучийг зааж байв. Крамаренко тэр хоёр удаан ярьсан аж, харин түүнд хэдхэн минут л болох шиг болсонсон.

- Туслах, хэмээн Владимир түрүүчийг дуудав.

- Би, нөхөр ахмад!

- Ангийн бие бүрэлдэхүүнийг оройн зугаалга хийх тушаал өгсөн үү?

- Яг тийм, нөхөр ахмад! Ямар анх гарч байгаа биш?

- Сайн байна! Би жагсаалын талбай дээр байна. Намайг орлож үлд. Бүх юмыг дүрэм хуваарийн дагуу явуул.

- Мэдлээ, нөхөр ахмад!

Албан ажлаа дуусгаж, батальоны бие бүрэлдэхүүнд “Амрах” тушаал өгч, тушаалын гүйцэтгэлийг шалгаж үзчихээд, Бережной штабт буцаж ирлээ. Дээд газрынхаа штабын шуурхай удирдлагын жижүүрт илтгэл өгөв. Гүйцээ! Өмнө нь урт агаад нойргүй шөнө сунайж байлаа. Өчигдөр орой гал нээдэг мэргэн бууч одоохондоо чимээгүй байгаа нь нэг л удаагийн өдөөн хатгалга байсан бололтой. Владимир сонин унших гэж оролдсон ч тэр даруйдаа дахиад л хаяж орхив. Крамаренкотой ярьсан яриа түүний хэвийн байдлыг алдагдуулсан байлаа. Бережной нэг байрандаа тогтож сууж чадахгүй байв. Тэр босож тасалгааны нэг булангаас нөгөө булан хүртэл хөндлөн гулд алхах бөлгөө. Тэгтэл түүн дээр ээлжтэнгүүдийн нэг нь орж ирж:

- Нөхөр ахмад, харьцахыг зөвшөөрнө үү?

- Харьц!

- Таны руу энд, штабт ажилладаг эмэгтэй ирээд байна.

- Тэр эмэгтэй хаана байна?

- Тамхилдаг сүүдрэвчинд, нөхөр ахмад!

Владимир ухасхийж, золтой л цэргийг түлхээд унагачилгүй өрөөнөөс гарлаа. Тэрбээр штабаас гүйн гарч, зүлэг болон “тамхи татах цэг”-ийн хашлага дээгүүр харайн гараад хайртынхаа дэргэд очив. Вера бодлогошрон алсын буланд суух агаад Владимир түүний алгыг өөрийнхөө гарт атгаж:

- Вера! Чамайг ирсэнд би яасан их баярлаж байна гээч!

- Чи намайг хүлээгээ юу?

- Хэлэх ч үг алга!

Бүсгүй гэнэт өгүүлсэн нь:

- Намайг чам руу Крамаренко явуулсан нь энэ шүү.

- Явуулсан гэдэг чинь юу гэсэн үг вэ? Харин чи ирэхийг хүсээгүй байсан юм уу?

- Би арай оройхон ирэх байсан юм. Гэтэл тэр оройн хоолны дараа, зөвхөн энэ бүхний төлөө л төрсөн юм бол намайг өөрийгөө ч, чамайг ч зовоохгүйн тулд чам руу яв гэж хэлсэн юм.

- За гайгүй, Крамаренко! Өөдгүй ч амьтан бол доо!

Бережнойд зөвхөн толгойгоо сэгсрэхээс өөр хэлэх үг олдсонгүй.

Вера асуусан нь:

- Та хоёр ярилцаа юу?

- Тийм!

- Ойлгомжтой. Гайхалтай ч.

Энэ удаа Бережной асуув:

- Юу нь гайхалтай гэж?

- Чи түүнтэй уулзсаныхаа дараа намайг харахыг ердөө л хүссэн гэж үү. Тэр бүхнийг эргэж урвуулж дөнгөнө л дөө. Тэгээд ч энэ нь түүнд ашигтай байгаа л даа.

- Вера! Тийм ээ, би түүний ярьсныг нулимах гэсэн юм. Дашрамд нь хэлэхэд хэрэв чи намайг түүний ярихыг үг дуугүй сонсоод зогсож байсан гэж бодож байвал гүнзгий эндүүрсэн хэрэг болно шүү! Намайг өөрийнхөө хайр дурлалыг хамгаалах чадал тэнхээтэй гэдгийг чи сайн мэднэ. Дараа нь тэрбээр миний чамаас сонссоныг баримт түшиглэн, үнэндээ жаахан өөрөөр тайлбарлана билээ.

- Өөрөөр тайлбарладагт л учир нь байгаа юм.

- Сонс, Вера, түүнийг чөтгөр алгадаг! Юу хүссэнээ ярьж, бодож л байг, бид хамтдаа байж, бие биенээ хайрлаж байгаа нь хамгийн чухал хэрэг юм шүү!

- Үнэн үү?

- Мэдээж ш дээ!

Бүсгүй түүний мөрөн дээр толгойгоо тавьж:

- Володя, чамтай байхад тайван амгалан, яасан ч сайхан ч юм вэ дээ.

- Штабт орцгоох уу? Үгүй бол чи бүр даарчихна байна, гарын алга чинь мөс л шиг хүйтэн байна!

- Үгүй дээ, хайрт минь. Би чамайгаа харж, бидний хоорондын харьцаа өөрчлөгдөхгүй гэдэгт итгэлтэй боллоо. Тиймээс одоо гэртээ харилаа, харин маргааш... Маргааш чамайг буухаар бүхний дэргэд чамтайгаа хамт танай нийтийн байранд чинь очно. Энэ бүхнийг Антон ойлгож, өөртөө түр ч гэсэн толгой хоргодох газар олох байх гэж найдахаас? Энэ цэргийн хүрээнийхэн намайг чамд хайртай, Крамаренкогоос салсан гэдгийг бүгд мэдэж аваг. Нуугдаж ханалаа, тэгээд ч өөрсдөө бусдын амны зугаа болоод яахав. Харин дараа нь намайг нөхрөөсөө гэрлэлтийн баталгаагаа салгатал, хоёулаа сууринд өрөө хөлсөлж амьдаръя. Гэхдээ хэрэв чи энэ бүхнийг эсэргүүцэхгүй бол шүү дээ?

- Би юу? Эсэргүүцэх ээ? За чи боль доо? Вера минь чи ийм ухаантай шүү, би урьд өмнө нь байгаагүйгээр жижүүрлэлт дуусахыг тэсч ядан хүлээх болно.

Вера явахаар бослоо.

- Би гаргаж өгье, гэж Бережной хэлэв.

- Хэрэггүй дээ. Би өөрөө явчихъя, чи албатай байгаа шүү дээ. Крамаренкогийн ярьсныг толгойноосоо авч хаяарай гэж л чамаас гуйх байна, Володя минь. Өөрийнхөө зүрх сэтгэлээс өөр хэнд ч бүү итгэ. Тэр чинь хэзээ ч худал хэлэхгүй! Жижүүрийн албаа тайван гүйцэтгээрэй гэж хүсье, хайрт минь.

- Тавтай амраарай, Вера! Би чамдаа хайртай шүү!

Бүсгүй толгой дохиод, цайвар цув нь цайран бүүдийсээр цэргийн хотхоны түнэр харанхуйд уусан далд орлоо.


Top
   
PostPosted: Sep.20.17 12:08 pm 
Offline
Гялалзах Одны Гялбаа Гишvvн
Гялалзах Одны Гялбаа Гишvvн
User avatar

Joined: Aug.02.10 8:07 pm
Posts: 275
АРВАН ТАВДУГААР БҮЛЭГ

Шөнийн тэг цагт мэргэн буудагчийн буун дуу цуурайтлаа. Энэ удаад буудагч байлдааны машины тавиулан руу галлав. Хоёр удаа буудсан агаад мөн урьдын адил хий буудав. Дахиад л түргэн зарлаж, дахиад л самналт хийсэн агаад энэ удаа цагдаагийн хүчээр хийв. Дахиад л халуунаараа байгаа хоёр хонгио, орхиж явсан винтов л олдов. Өөр ямар ч ул мөр үгүй ажээ! Мөрч нохойгоор мөрдүүлэх гэж оролдсон ч, байрлалыг тойруулан хлорт бодис цацсаны улмаас амжилт олсонгүй. Үүнтэй холбогдуулан цагдаагийн хянах цэгээс өгсөн мэдээгээр цуглааны дараа энэ өдөр хуаранг хэдхэн гэр бүл журам ёсоор бэхлэлтэд цэгт бүртгүүлэн гараад орон нутгийн зах дээрээс худалдан авсан эд зүйлтэйгээ хэдхэн цагийн дараа буцаж ирсэн байлаа. Хуарангаас өөр хэн ч, хаашаа ч яваагүй ажээ. Буудагч нэг бол хуаранд цуглаан болж байх үеийг ашиглан гарч явсан, үгүй бол дүрвэгсэдтэй огт хамаагүй, нутгийн хаа нэгтээ амьдардаг байх гэсэн дүгнэлт гарав. Мэргэн буучийн үр дүнгүй буудлага дахиад л бүхнийг гайхшрууллаа. Тэрбээр хүмүүс рүү бус харин цэргийн ангийн зүг дур зоргоороо буудлага үйлдэх бөлгөө. Энэ бүхэн нь үл ойлгогдох аж. Энэ бүхнийг яах гэж үйлдэнэ вэ? Өгөгдсөн асуултанд хариулт үл олдох бөлгөө.

Лхагва гараг боллоо. Буланов өглөөнөөс эхлэн зүүн дээр суусан мэт байж ядан байлаа. Тэрбээр өөрөө өөрийгөө Лейлатай уулзахаар болзсон газар орны эрэл хайгуулын бүлгийн толгойн сэргийлэх манаагаар томилж, хоёр цаг болохыг тэсч ядан хүлээх болой.

Хошууч Марков ч мөн л тийм байдалтай байж, отооны газар луу эхний дээрэмчин хүдэр залуу Вахаг 12:00-д, цагийн дараа Алиг явуулахаар зэхэж байлаа. Өөрөө Исагийн хамт, Буланов Лейла хоёр сүүлчийн уулзалтаа төлөвлөсөн хугацаанаас цагийн өмнө 17:00-д отолтонд очиж нэгдэхээр завдаж байв. Шууд утгаараа сүүлчийнх байх болно. Бүх дээрэмчид богино зайн холбооны хэрэгслээр хангагдсан байлаа.

Танил эмэгтэйндээ хоносон Лейла, хайртыгаа байрныхаа ойр хавьд угтан авахаар 18:00-оос гучин минутын өмнө очихоор шийдэв. Бүсгүй яагаад ч юм өнөөдөр байшинд ормооргүй байлаа. Энэ байшин яагаад ч юм бүү мэд, бүсгүйд аймшигтай санагдаад байв. Чухамхүү өнөөдөр шүү. Өмнө нь тэрбээр энд ирэхдээ ер айж байгаагүй билээ. Харин өнөө өглөө л гэнэт түүний сэтгэлд нэг юм заналхийлж байх шиг болж түгшүүр нүүрлэсэн болой. Бүсгүй, түүний хайртай залууд нь сүүлийн өдрүүдэд тохиосон хэрэг явдлын улмаас ийнхүү сэтгэл түгших болсон шиг, гай зовлон тохиохыг зөн совингоороо мэдэрч байв. Маргааш гэхэд бүх юм дуусах ёстой. Энэ бүх аймшиг зовиурт амьдрах цаг мөч хоног хүрэхгүй шахуу л үлдлээ. Дараа нь шинэ амьдрал эхэлнэ! Аз жаргалтай АМЬДРАЛ, үүнд бүсгүй эргэлзэхгүй байлаа!

Ваха 12:30-д суурингийн захаар явж цэцэрлэгт ороод байдлыг үнэлж, орчин тойрноо анхааралтай ажиглаад байшинд оров. Тэрбээр, дотроо дугуй ширээ, хоёр эвдэрхий сандлаас өөр мебель тавилгагүй, хагархай цонх, зөвлөлтийн үеийн сонингийн хуудаснууд дээр наасан урагдсан хуучин ханын цаас бүхий бунхан адил байр байх юм гэж төсөөлж байлаа.

Тэр бүх гурван өрөөгөөр тойрч үзээд, дээврийн хөндий өөд гарч зүрхэлсэнгүй. Түүний зуун гучин килограмм жинтэй биеийг шатны хөндлөвч даахгүй нурж болзошгүй ажээ. Тэрбээр холбоогоор Марковыг дуудаж:

- Вальтер! Ваха байна!

- Ярь, Ваха!

- Би байшинд байна!

- Объект руу явахдаа “сүүл" дагуулаагүй биз?

- Үгүй!

- Сайн байна! Али- г хүлээж бай, удахгүй очно, түүнийг хэн нэгэн хүн дагаж буй буй эсэхийг ажигла!

- Ойлголоо, Вальтер!

- Холбоо төгсье!

Али гучин минутын дараа хашааны хаалгаар орж ирэв.

- Энд ямаршуухан байна даа? гэж тэр Вахагаас асуув.

- Одоохондоо тайван! Вальтерт илтгэ.

Али Марковтай холбогдож ирснээ илтгэв.

- Чамайг ойлголоо, Али! Одоо Вахатай хамт байшингийн ойр орчмыг ажигла, өөрсдийгөө илчилчихэв дээ.

- Гүйцэтгэе, Вальтер! гэж Али хариулав.

Тэр цагаа харлаа. 13:20. Хамтрагчдаа санал болгож:

- Ваха, өвс татацгаах уу?

- Чи солиоров уу? Үнэр нь цэцэрлэгээр нэг үнэртэнэ биз дээ?

- Ээ, энэ талаар ёстой бодсонгүй!

Дээрэмчид байшин руу ойртох гол зам болон цэцэрлэгийн хэсэг харагдах дунд талын өрөөний эсрэг талын цонхны хажууд байраа эзлэв.

Буланов 15:50-д ангийн тавиулан руу утасдаж:

- Миний машиныг штаб руу явуул!

Дараа нь хоёрдугаар ротын захирагч ахмад Антоновтой холбогдов.

- Ротын захирагч сонсож байна!

- Дэд хурандаа Буланов байна.

- Таныг сонсож байна, нөхөр дэд хурандаа!

- Антон! Штаб руу надад дүүрэн сумтай хорго бүхий автомат аваад ир. Нууцаар шүү! Хэнд ч мэдэгдэж, харагдаж болохгүй.

- Ойлголоо, гэвч...

- Ямар ч гэвч байхгүй, Сергей, гүйцэтгэ!

- Мэдлээ! -Захирагчийн тушаал Антоновыг маш их гайхшруулав. Ийм тушаал түүнээс анх удаагаа авч байгаа нь энэ. Гэвч буу авч шалгаад, хүрмээрээ далдлан штаб руу явлаа.

Штаб руу “УАЗ” машин, Антонов хоёр зэрэг очив. Булановын сэтгэл түгшүүртэй байгааг Антонов хараад л шууд мэдрэв.

- Захирагч аа! Тантай би явж болох уу? Таныг нэг л аюултай зүйл сэдсэнийг би харж байна. Ямар нэг юм болбол би таныг халхалъя!

- Баярлалаа, Антон, хэрэггүй дээ. Буугаа арын суудал дээр тавьчих, тэгээд яв!

Буланов цагаа хараад, машины жолооны ард сууж хөдлөв. Ангийн байрлалаас “УАЗ” машин гарч одлоо. Ахмад түүнийг зөвхөн харцаараа үдэн гаргалаа. Буланов юу бодож сэдсэн юм бол оо? Яагаад урьдчилан сэргийлж зэвсэглэсэн мөртлөө ганцаараа явчихав? Хаашаа явчихав? Чөтгөр гэж! Эргэн тойронд үл ойлгогдох зүйл болоод байдаг ямар гээчийн цаг вэ!

Хашааны хайсны завсрын зайгаар орж дэд хурандаа машинаа зогсоохыг Ваха тэр дор нь ажиглалаа. Тэр дор нь Марковтай холбоо барьж:

- Вальтер! Хурандаа Буланов ирлээ!

- Юу? Буланов уу?

- Өөрийнхөө биеэр!

- Ганцаараа юу?

- Тийм! Машинаасаа бууж, арынхаа хаалгыг онгойлгож байна. Хүүе ээ! Тэр автоматтай байна, Вальтер! “УАЗ”-ынхаа хажууд зогсоод цэцэрлэг рүү харж байна!

- Анхаар, Ваха! Бэлдээрэй! Булановыг байшин руу оронгуут, барьж ав! Урьдчилан анхааруулъя! Ямар нэгэн цохилт, хөхрөлт, шалбархай үүсгэж болохгүй! Цэвэр боох мэхээр ухаан алдуул! Тасалгаанд хүлээд байлгаж бай! Намайг очтол түүнд битгий хүрээрэй, ухаангүй байлгаж байгаарай. Тэнд чинь”УАЗ”-ыг оруулчих юм байна уу?

- Байшингийн хажууд амбаар байна, тэнд машин багтаад орчих байх.

- Тэгвэл барьсныхаа дараа “УАЗ”-ыг амбаарт тавь! Бүгд ойлгомжтой юу?

- Ойлголоо, Вальтер!

- Иса бид хоёр одоохон гарлаа!

Дэд хурандаа Буланов байшинг тойрон явж, цэцэрлэгт ороод чимээ сонсохоор зогссоноо унасан хашааны дагуу явлаа. Гадны хэн нэгэн түүнд ажиглагдсангүй. Ямартаа ч цэцэрлэгт хэн ч байсангүй. Одоо амбаар! Тэр, хойд талд нь нүх байгааг мэдэх тул тэрүүгээр хашаан дахь барилга руу орж, тэндээсээ урагшиллаа. Үүнийхээ өмнө хөдөлгөөнгүй зогсож, таван минут хиртэй орчноо чагнан зогсов. Энд нам гүм байх ажээ. Автоматынхаа гал хамгаалагчийг буулгаж буудахад бэлэн болгоод тэр дотогш орлоо. Гэвч юу ч илэрсэнгүй. Буланов үл ялиг тайвширч, өөрийгөө дэндүү хаширлаж гэж бодов. Тэгээд жаахан тайвширч байшин руу ормогц, хүдэр бахим Ваха хоромхон зуур байлдааны самбын мэхээр хүзүүгээр нь боож өвсөн дунд унагав. Офицер залуугийн гүрээний судас боогдож ухаан нь балартан нүд нь харанхуйллаа. Буланов өөрөө дээрэмчний гарт орж, автоматыг нь дээрэмчин авч үүрлээ. Тэрбээр ухаан мэдээгүй унасан офицерийн гар хөлийг найдвартай хүлж, аманд нь бохир даавуу чихээд цонхгүй харанхуй өрөөнд чирэн оруулав.

- За ингээд гүйцээ, хараал идсэн гяур! Аллахын ивээлээр чиний хараал идсэн амьдралын утсыг таслах хүртэл ингээд хэвтэж бай. Али!

Цонхоор хяналт тавингаа, энэ муу новшийг харгалзаж бай. Хөдлөх юм бол надад хэлээрэй, би хормын дотор тайвшруулаад өгнө!

- Мэдлээ, Ваха!

Хүдэр бахим эр дэд хурандаагийн автоматыг гартаа барьсаар өмнөх байрлал руугаа явав. Хашааг тойруулан хараад, цэцэрлэг рүү орж машиныг нь амбаарт орууллаа. Марковтай холбоо барьсангүй. Тэр лав гудамжинд явж байгаа байх. Тэгэхээр харилцаж болохгүй. Вахагийн зөв байлаа.

Марков хориод минутын дараа Алигийн адил хашааны араас орж ирэв. Вахаг илтгэл өгсний дараа шууд харанхуй өрөө рүү очиж, хүлээтэй офицерыг амьд эсэхийг шалгалаа. Ваха бие магтаж:

- Вальтер, би түүнийг ямархуу болгосон байна?

- Чи түүнийг зохис ёсоор нь угтсан байна, гэхдээ яагаад энэ эр энд байж байдаг билээ? Товлосон цаг нь биш биз дээ?

Марков бодлогошров. Дэд хурандаа юутай ч нэг юм мэдэрсний улмаас л байнга уулздаг байрныхаа аюулгүй байдлыг шалгахаар шийдэж дээ. Гэхдээ, хэрэв түүнийг юу ч юм болгоомжлох сэтгэл төрүүлсэн юм бол яагаад хамгаалалт авдаггүй билээ, ингэх бүхий л боломж байхад шүү? Үгүй бол энэхүү хамгаалалт нь оройхон зургаан цагт ирэх байсан юм болов уу? Тэгвэл ажиллагаа тасалдах болно! Төлөвлөсний дагуу заавал явуулах ёстой ажиллагаа. Тэгээд ч хэрэв ер нь энэ бүхэн болох боломжтой бол эндээс зайлан гарахад хүндрэл учрах нь байна. Тэгэхээр хүүхнийг хүлээлгүй энэ Булановыг нухчихдаг юм бил үү? Тэгвэл ч чоно адил бүслэгдэхгүй, бид энэ байшинг байтугай, сууринг ч тайван орхин гарахад саадгүй болох биш үү? Гэвч генерал, Лейлаг устгаж, дэд хурандааг зориуд амьд үлдээх дуураймал аллага хийхийг тушаасан байдаг! Тэгэхээр генералын төлөвлөгөөгөөр энэхүү заваан гөрөөсхөн Лейла, Марковын мэдэхгүй, анхаарал татах ямар нэгэн онцгой үүрэгтэй байх нь, түүнд л бүх хэргийн учир оршиж байгаа байх нь ээ? Тэгэхээр хүлээх л болох нь! Зарчмын хувьд, хэрэв цагдаа нар эсвэл цэргүүд ирэх юм бол тэр чеченьчүүдийг амжих устгаад, Буланов Лейла хоёрыг алах гэсэн оролдлогыг аюулгүй болгосон тусгай албаны ажилтны хувиар гарч ирж болох юм! Түүний энэхүү үйлдлийг Василько хэрхэн хүлээн авах нь тодорхойгүй ч, түүний хувьд амьд үлдэх өөр арга үгүй болой. Тэгээд ч энэ заваан бохир овоохойд амь тавихыг тэр хүсэхгүй байв. Түүнд өөр арга байгаагүйг генерал ойлгох байлгүй. Тэгээд ч Марков ямар ч тохиолдолд алдаа гаргаж болох тул хүлээхээр шийдэв! Зөвхөн Вахагаас автоматыг авах л хэрэгтэй байна. Тэр юуны өмнө, байшингийн гадаа үлдээсэн Исаг холбоогоор дуудав.

- Иса! Вальтер байна!

- Вальтер, Иса холбоонд орж байна!

- Байшингаас холхон цэцэрлэгээс гарахгүй байж бай. Бидний өмнө нь суурингаас гарсан шиг, хуаран болон суурингийн зүгээс хүүхэн ирж болзошгүй. Харах л юм бол надад шууд илтгээд, түүний араас хяналт тавьж буй эсэхийг шалгаарай. Ойлгов уу?

- Ойлголоо, Вальтер!

- Тэгээд бас! Ерөнхий цагийн байдлыг хяна! Хэрэв цагдаа болон цэргүүд үзэгдэх юм бол шууд байшинд орж ир! Али чи бас гудамжинд гар. Жалгыг ажиглаж бай!

- Мэдлээ, Вальтер!

Түгшүүр нүүрлэсэн хүлээлт эхэллээ.

Цаг 17:27! Иса илтгэлээ:

- Вальтер, тагтаа ирж байна!

- Суурингаас уу? Ганцаараа байна уу?

- Худалдагдсан өлөгчин ганцаараа ирж байна!

- Оруул! Өөрөө байрандаа үлд. Энд чиний хийх юм байхгүй.

- Ойлголоо, Вальтер, орууллаа!

Марков Алиг холбоогоор дуудаж:

- Дүү хүү юу харагдаж байна?

- Юу ч алга, жалга хоосон байна.

- Байшинд хурдан ороод ир!

- Гүйлээ!

Гэвч бүсгүй цэцэрлэгт оролгүй, зам дээр зогсов. Саглагар ялам модыг түшин өөрийнхөө ирсэн зүг рүү харан зогсох амой. Дээрэмчдийн гарт орсон барилгаас бүсгүйн биеийг цэцэрлэг болон мод халхалж үл харагдана.

Иса дахин харьцаанд орж:

- Вальтер, бүсгүй байшин руу ордоггүй! Модны дэргэд зогсоод байна. Өөрийнхөө гяурыг тэнд хүлээхээр шийдэв бололтой.

- Новш! хэмээн Марков хараал тавив,-Сонс, Иса, тэрбээр гудамжнаас харагдаж байна уу?

- Үгүй! Гудамж нам дор газар болохоор эргэн тойрон хэн ч байхгүй байна.

- Вахаг хүлээж бай!

Марков рацаа салгаад, бахим чийрэг чечень залууд хандаж:

- Өлөгчин чинь байшинд ордоггүй шүү! Хараажаар, совин нь татаад байх шиг байна.

- Түүнийг харж байна, гэж дээрэмчин хариулав.

- Товчхондоо, Ваха! Цэцэрлэгээс сэмхэн гарч гэтэж очоод түүнийг нааш нь чирээд ир, амыг нь таглахаа мартав, орчин тойронд шуугиан тарьчихна шүү. Нямбай ажиллаарай, Ваха, нямбай, бүрмөсөн битгий ухаан алдуулчихаарай, хүүхнүүд эрчүүдтэй адилгүй шүү!

- Тэгнээ!

Чечень эр хашаа руу гарч зэрлэг ургамлын өтгөн бутан дунд орж алга болов. Лейла, юу юугүй одоохон гарч ирэх ёстой хайртынхаа машин гарч ирэх зам руу ширтэн зогсож ахуйд түүний араас гэнэт том алга амыг нь таглаж, хүзүүг нь бооход бүсгүй юу болж буйг ч ухаарч амжилгүй ухаан алдав. Турьхан бүсгүйн өд шиг хөнгөн биеийг Ваха шүүрэн авч өргөн, гол хаалгаар тасалгаанд авч оров.

Марков бүсгүйг ширээн дээр тавихыг тушаав. Түүний царай хүмүүн бусаар татвалзан ярвайх ажээ.

- Ахан дүүс минь, одоо хажуу тийшээ болцгоо!

Тэрбээр савхин бээлий өмсөөд, бүсгүйн хөх өнгийн даашинзны цасан цагаан захнаас барьж авлаа. Өвдөг хүртэл нь цуу татаад, мөнөөх үйлдлийг давтан хийв. Хөхний даруулгыг нь тас татан шидэв. Нүцгэн чилдгэр цээжинд нь ноцож, хөх няц болсон хөхнийх нь зүүн толгойноос цус шүүртэл базлаа. Бүсгүй өвдөлтийн улмаас ухаан орсон ч, хөөрхий Лейлагийн хүзүү рүү Марков алганыхаа хавиргаар дахин цавчин цохив. Нарийхан зурвас дотоожыг нь доош нь шувталж, эмзэг эрхтэний нь ил гаргав. Бүсгүйн биеийг өргөж, Булановын ухаангүй хэвтэх тасалгаанд аваачлаа. Лейлагийн үснээс нь татаж, дэд хурандаагийн цэрэг шаахайн хатуу хоншоорыг нүүрээр нь хэдэн удаа цохиж бүсгүйн нүүр болон офицер залуугийн шаахайг цусаар бялдуулав. Цус нөжөндөө холилдсон Лейлаг тасалгаанд эргүүлэн аваачиж, ширээн дээр шидэв.

Хэдэн удаа элэг, хавирга руу нь хүчтэй цохихуйд, хавирга сүврэг нь хугарах мэдэгдэх бөлгөө. Хүчтэй өвдөлтийн улмаас бүсгүй дахин ухаан орсон ч, давтан цохисон аюумшигт цохилт түүнийг дахин ухаан алдууллаа.

Марков ширээнээс холдож, өөрийнхөөр гараар үйлдсэн хэргээ сэтгэл ханамжтай ажиглах бөлгөө.

- Болж байна, хэмээн тамлагч өөрийнхөө ажлыг дүгнээд, Ваха! Булановыг нааш нь авчир, Багалзуурыг нь шахаж ухаан алдуулахаа мартав, тэгэхгүй бол хамгийн тохиромжгүй үед ухаан орчих бий! Түүний хувьд ухаангүй байх нь надад хэрэгтэй.

Чечень эр Марковын тушаалыг биелүүлэв.

- Китель, цамцных нь энгэрийг задгайлж, өмдийг нь дотоожтой нь шувтал. Лейлагийн дээр биеийг нь тавь!

Энэ тушаалыг даруйхан гүйцэтгэлээ.

Ухаан мэдээгүй дэд хурандаагийн биеийг бүсгүйн дээр тавихад, Марков бүсгүйн хөлийг алцайлган татав. Бүсгүйг хүчирхийлэхийг завдах офицерын үйлдлийг уг төрх үг дуугүй илэрхийлэх амой. Марков түүний гар бууны гэрийг баруун тийш хөдөлгөж, ухаангүй хэвтэх Лейлагийн гараас барьж, хурууг нь урагш сарвайлган Булановын нүүрийг хэдэн удаа самардав. Түүний нүүрэнд хумсны цуст ором зурайн гарлаа. Дараа нь гэрнээс нь гар бууг гаргаад жишиж үзэв. Бууны гэр баруун талд санжганах агаад бүсгүй зүүн гараараа түүнд хүрч чадахаар байв. Иймээс офицер залуугийн баруун хавирга руу нь буудаж болох нь. Барилцаж аваад ноцолдлоо гэхэд бууны гэр хөдлөхгүй нь тодорхой.

Василько, Булановыг буудахыг тушаасан болохоор ийнхүү Лейла хүчирхийлэгчийг сүүлчийнхээ хүчийг шавхан байж буудсан болой! “Түүний" суманд Буланов алагдах, амьд үлдэх эсэх нь хэрэг явдлыг өөрчлөхгүй юм. Тэрбээр Вахаг дуудав.

- Алив офицерийн гарыг наашаа болго!

Тэрбээр түүний гарыг Марков руу ойртуулав. Хошууч бээлийгээ тайлж, дэд хурандаагийн гарт углалаа.

- Одоо, Ваха, бүсгүйг Булановын гараар боож ал.

- Аа хаа! хэмээн хүдэр эр зөвхөн хариулах бөлгөө.

Тэр Булановын гарыг, аз жаргалын тухай мөрөөдөн догдолж явсан хөөрхий чечень бүсгүйн хоолой дээр тавьж, царвууг нь өөрийн төмөр мэт атгалтаар атгав.

Марков сануулж:

- Тэнэг минь, аяар! Царвууг нь бүү хугалчих.

- Би аяархан л хэмээн Ваха ярзайн хариулаад,-Бүх юм жин тан, Вальтер!

Марков өөр бээлий гарган өмсөж бууг аваад, гал хамгаалагчийг буулгаж, амь давчдан хэрчигнэх бүсгүйн зүүн гарт атгуулж, гол төмрийгдэд хурандаагийн цээжинд тулган, түүний хугарсан хумстай бяцхан хуруугаар гох дарлаа.

Буудлагын бүдэгхэн чимээ гарлаа. Сум, дэд хурандаагийн биеийг нурууны үенийх нь хаа нэгтээ нэвтэлж, тааз руу шигдэн оров.

Ингээд, бараг амь тавьчихсан Лейла буудаж чадлаа. Марков түүний гарыг тавихад, аль хэдийнээ амь тавьсан Лейлагийн хурууны хээ бүхий Булановын хуваарьт гар буу шалан дээр унав.

Марков Ваха хоёр ширээнээс холдон зогсов. Тэд өөрсдийнхөө үйлдсэн аймшигт дүр зургийг ширтэн зогсох ажээ.

Хошууч Лейлагийн судас цохилж буй эсэхийг шалгав. Бүсгүй амь тавьсан нь харахад л илт байсан тул илүү ажил болсон болой. Булановыг ч шалган үзлээ. Дэд хурандаа амьтай байсан агаад судас нь дөнгөн данган цохиж байх авай. Шархнаас нь хүрэн хар цус олгойдон шалан дээр дусална. Цус алдсаны улмаас үхэж болзошгүй ажээ. Дэд хурандааг сүйт бүсгүйнх нь дээр, алуурчны бээлийтэй нь тийнхүү орхилоо.

Гэнэт Марков автоматын тухай саналаа. Түүн дээр чечень эрийн гарын хээ үлдсэн шүү дээ!

- Ваха, автоматыг нааш нь аваад ир. Арч наадах аа!

Марковын тушаалыг чечень залуу гүйцэтгэв.

Хошууч, Буланов руу очиж, бээлийг нямбай гэгч нь тайлаад, гол төмөр, мөрлөгч, сумны хоргийг гарт нь атгуулж дэд хурандаагийн гарын хээг үлдээлээ. Дараа нь шороо тоосонд дарагдсан булан руу бууг шидчихэв. Тэгээд нямбай гэгч нь бээлийг эргүүлэн өмсгөв.

- За, ингээд бүх юм жин тан!

Цүнхнээсээ гар утас гаргаж, дугаарт залгав. Хошуучид тэр дор нь хариуллаа:

- Шейх сонсож байна!

- Вальтер байна! Хэргээ бүтээчихлээ, бид одоо явлаа. Хорин минутын дараа бэхлэлтэт цэгээр дайруулан талийгч Лейлагийн ахыг нааш нь явуул, түүнийг хэрхэн найруулахаа мэдэж байгаа гэж найдаж байгаа шүү?

- Тэр хэрэгтэй гэсэн болгоныг хийх болно!

- Тэгж л найдъя! Тэрбээр бүх хуарангаараа энд түрхрэн орж ирэхээр тийм их шуугиан дэгдээх ёстой. Цагдаа нарыг ирэхээс өмнө эргэн тойрны бүх ул мөрийг балласан байна шүү. Чиний хүмүүс цугласан олонтой нийлж, тэдэнтэй хамт буцаж очно, харин би Чечень рүү явлаа. Хүмүүнлэгийн цуваагаар мөнгө илгээнэ, дайчдын ажлын хөлсийг төлнө биз, ялангуяа Вахаг. Харин өөрөө тушаал дэвших томилгоогоо хүлээ дээ!

- Вальтер, би ойлголоо! Сайн яваарай!

- Сайхан мэдээрэй, Шейх, өөрсдийнхнийхөө амыг, ялангуяа чалчаануудыг нь сайн хавч гээрэй, миний чамд өгөх зөвлөгөө энэ. Үгүй бол засаг захиргааны толгойлогчийн албан тушаалд бус Аллахад хамгийн түрүүнд залрах болно шүү. Салман, энэ талаар санаа тавина биз, ойлгов уу?

- Бүгдийг ойлголоо, Вальтер! Бид хөөдөхгүй, санаа бүү зов! Баяртай!

- Сайн яваарай гэсэн нь дээр байлгүй!

Марков утсаа далд хийв.

Радио холбоогоор цэцэрлэгт байсан Исаг дуудаж:

- Иса! Байшинд ороод ир!

- Орж байна, Вальтер!

Дээрэмчдээ цуглуулаад, Марков тэднээс радио холбоогоо хурааж авч цүнхлээд, одоохондоо энд ирээгүй байгаа жигшин зэвүүцсэн олонтой нийлж, хуаранд буцаж очихын тулд тэднийг жалганд очиж бутанд нуугдахыг тушаав. Өөрөө байшингаас гарч явлаа. Тосгоны захын цэцэрлэгээр дайрч, удалгүй нууц байранд очив. Шүршүүрт ороод, хурандаа Яковлев руу очих алсын замд гарахын өмнө амрахаар хэвтэв.

Харин аймшигт хэрэг үйлдэгдсэн байшингийн орчим удалгүй бараг бүх хуарангаараа цугларлаа. Лейлагийн ах түүний тамтаггүй тамлагдсан цогцсыг олж, уй гашуугаа илэрхийлэн зэрлэг орь дуу тавьсаар үймэн боссон дүрвэгчид рүү буцаж ирэв. Цагдаа нар байшинд орохын тулд цугласан олныг арайхийн байшингаас хөөн холдуулав. Дэд хурандаа амьтай байлаа. Ухаан санаагаа алдсан олны сүрэг түүнийг тасар татан хаяагүй нь хачирхалтай байв. “Түргэн тусламж” дуудаж, хоёуланг авч явсан агаад цагдаагийн дарга анги руу утасдаж штабын дарга Крамаренкод аймшигт мэдээг дуулгав. Штабын дарга даруйхан бүх офицер ахлагч нарыг яаралтай цуглуулж болсон хэрэг явдлыг танилцууллаа. Офицерууд дайрлага дайруулсан мэт болцгоож, хэн ч юу ч дуугарсангүй. Тэдний сэтгэл санааны байдлыг үгээр илэрхийлэх аргагүй байв! Зөвхөн Антонов л гэнэт зөвлөгөөн явагдаж байсан клубийн нам гүм байдлыг эвдэн урдаа байсан сандлыг нударгаараа цохилоо.

- Түүнд, алив халхалъя гэж хэлсэн шүү дээ! Хэрэггүй гээд ганцаараа явчихсан. Би л араас нь явдаг байж. Гэхдээ юугаар ч явах билээ? Тэр өөрийнхөө “унаагаар” давхичихсан! Ээ, дарга минь, дарга минь... Ингэж гэнэдэх гэж!

Офицерууд хоёрдугаар ротын дарга руу эргэн харцгааж, асуултаар булцгаав. Гэвч ахмад хэнийг анхаарч харалгүйгээр босож, хэмжээлшгүй хүнд ачаанд түүртсэн мэт үг дуугүй тэргүүнээ гудайлгасаар клубээс гарч нийтийн байраа зүглэлээ. Тэгээд тасарч ойчтолоо гэж ярьдагчлан уув! Түүнээс, Владимир хүртэл өөр юу ч олж сонсож чадаагүй болой.


Top
   
PostPosted: Sep.20.17 1:14 pm 
Offline
Өвөг Дээдсийн Сахиус Гишvvн
Өвөг Дээдсийн Сахиус Гишvvн

Joined: May.10.10 2:23 am
Posts: 713
дайн тулаан, урвалт шарвалт, хайр дурлал, эр зориг...юу эсийг өгүүлнэ вэ, маш их баярлалаа, уншихдаа зүгээр л ном, хэн нэгэн зохиосон зохиол гэж мэдэх ч байнга сэтгэл түгших, жинхэнэ мужик эрсийн төлөө санаа зовох юм, үйл явдал маш хурдацтай өрнөж байна даа


Top
   
PostPosted: Sep.21.17 9:35 am 
Offline
Гялалзах Одны Гялбаа Гишvvн
Гялалзах Одны Гялбаа Гишvvн
User avatar

Joined: Aug.02.10 8:07 pm
Posts: 275
АРВАН ЗУРГАДУГААР БҮЛЭГ

Пүрэв гарагийн өглөө гэхэд л орон нутгийн цагдаа болон батальоны ротын хүчээр жигшин зэвүүцэж, догшрон хилэгнэсэн олон дүрвэгсдийг номхтгож чадав.

Энэ бүхний дараа хүнд шархадсан дэд хурандаа Булановыг өглөө нисдэг тэргээр Ростов дахь тойргийн цэргийн эмнэлэг рүү илгээсэн агаад батальон захирагчийн үүрэг гүйцэтгэгчээр, үнэхээр түр хугацаагаар байсан нь сүүлд батлагдсан, штабын дарга Крамаренко томилогдон ажилдаа орж, тэрбээр даруйхан ангийн офицерийн бие бүрэлдэхүүнийг яаралтай зөвлөгөөнд цуглуулан хуралдлаа.

- Нөхөд өө! Өчигдөр болсон үйл явдлыг тайлбарлах боломжгүй болой. Ямартаа ч Булановыг мэдэхийн хувьд би түүнийг буруутай гэж үзэхгүй байна. Гэвч манай хүндэтгэл, гавьяа бүхий дарга маань хүнд гэмт хэрэг үйлдэх явцдаа хүнд шархадсан нь баримтаар нотлогдож байна.

Штабын даргын үгийг унтаж хоносны улмаас туйлын эрүүл саруул ухаантай байсан ахмад Антонов тасалж:

- Энэ бүхнийг нулимахсан! Балай юм! Цэвэр өдөөн хатгалга! Ингэх л гэж “чех”-ийн”мэргэн буучаар хэдэн удаа оновчгүй буудлага үйлдүүлсэн бололтой! Захирагчийг маань зүгээр л золиослохыг хүсэж байсан байна шүү дээ! Маш чадварлагаар золиослочихлоо гэж хэлж болно! Тэр энд байх нь хэн нэгэнд саад тотгор болоод байж л дээ! Тэгээд биеийг нь зайлуулах ч чухал биш байж. Харин ч аллагыг түүнд тохож нэр төрийг нь гутаахын тулд ийм үйлдэл хийж. Тэдний хүссэн бүхэн биеллээ оллоо! Захирагчийг зайлуулж, дүрвэгсдийг босгож, эсэргүүцлийг улам хөөрөгдөж, хэвлэл мэдээллийн байгууллагын анхаарлыг өөртөө татах арга хэмжээ болголоо! Тийм ээ...

Крамаренкогийн царай улаан хүрэн болж:

- Ахмад Антонов! Хэн танд ахлах офицер, тэр тусмаа таны шууд удирдах даргын үүрэг гүйцэтгэгчийн үгийг таслах эрх олгосон юм вэ? Өчигдөр дэд хурандаад автомат өгөх эрх хэн танд олгосон юм? Тэр чинь алга болчихоогүй нь аз чинь болог! Булановоос зэвсэг олгох тухай бичгээр өгсөн тушаал танд байна уу?

Сергей өөдөөс нь ярзагнаж:

- Крамаренко, харин энэ бол чамд огтхон ч хамаагүй хэрэг!

- Тийм ээ, байнгын согтуурал чинь чамайг хувь хүний чинь хувьд мөхөөж байна. Юмны учир утгыг ухаарах ухаан чинь бүрмөсөн алга болчихож! Би таны эрүүл согтуу нь мэдэгдэхгүй хэлсэн үгнээс болж зөвлөгөөнөө тараамааргүй байна. Эндээс гарч үз! Тэгээд ч штабт таныг цэргийн прокурорын мөрдөн байцаагч хүлээж байгаа. Түүн рүү оч, түүний өмнө та өөрийгөө иймэрхүү зохисгүй байдалтай байлгахгүй байх гэдэгт итгэлтэй байна. Яв, ахмад аа!

Антонов энэ үгийг тайвнаар хүлээн авч, хариуллаа:

- Хошууч аа, би явлаа! Мөрдөн байцаагчид ч хэрэгтэй бүхнийг нь хэлэх болно. Гэхдээ Крамаренко, миний хувьд би чиний шууд удирдлагад хэзээ ч ажиллахгүй гэдгийг ойлгож ав. Ямар ч тохиолдолд шүү! Хэрэв чамайг захирагчаар томилсон нь батлагдах юм бол би иймэрхүү... офицерт захирагдаж явснаас армиас халагдсан нь дээр. Нэр төрөөрөө тангараглая!

Тэр босож клубээс гарч явлаа. Эхэллээ дээ! Яагаад автомат өгсөн вэ? гэсэн асуудал босох нь! Одоо тэгэхээр юуны учир, хэрхэн, яаж гээд байцаагаад эхлэх нь дээ? Тэгвэл юу гэж хариулах билээ? Тэдэнд цаас л шаардлагатай. Үгийг хангалттай баримт гэж үзэхгүй. Антонов сэтгэл зовнин, тамхиа шившинэ. Тэр штаб руу явахыг яарсангүй. Мөрдөн байцаагч хүлээж л байг. Эхлээд рот руугаа явах хэрэгтэй, тэнд сейфэнд дундуур спирттэй дашмаг байгаа. Бэлэн байдлын нөөцийн үлдэгдэл. Бага зэрэг балгачхаад, дараа нь мөрдөн байцаагч руу очиж болох юм. Сергей тамхиныхаа ишийг чулуудаад, өөрийнхөө ротын байрыг чиглэн алхлаа.

Түүнийг гарсны дараа зөвлөгөөний явц хэрүүлийн шинжтэй болж, Крамаренко үргэлжлүүлэн:

- Нөхөд офицеруудаа! Антоновын үйлдэлд анхаарал бүү тавь. Тэрбээр эгэл жирийн офицероос хэнд ч үл ойлгогдох нэгэн болж хувираад байгаа юм. Түүнийг цаашид армид байлгах нь зүйд нийцэх эсэх талаар бодож үзэх нь зүйтэй гэж би үзэж байна! Түүний олны дунд хэрхэн биеэ авч явж буй байдал нь ямартаа ч дүрэм журмын хүрээнд нийцэхгүй гэдгийг та бүхэн зөвшөөрөх байх...

Тэр даруй ахмад Бережной биеэ барьж чадалгүй:

- Нөхөр хошууч аа, таны бодлоор мөхөн буурагч гэж байгаа тэр офицерыг яагаад хамгийн аюултай болоод хариуцлагатай даалгаварт илгээдэг юм вэ? Чечень рүү цуваа удирдаж хэн Антоноос олон явсан юм вэ? Байлдааны ажиллагаанд түүнээс олон хэн орсон юм вэ? Энэ мөхөн буурч байгаа ахмад биш гэж үү? Үгүй бол хошууч Крамаренко, та өөрөө юм уу?

- Бережной чи, энд байгаа юм уу? За, за! Өөрийнхөө найзтайгаа хамтарч өөрсдийнхөө дэг журмыг энэ батальонд тогтоох гээ юу? Тэгдэггүй юм, ахмад аа! Та нарын хувьд Крамаренко хэн ч биш байж болох ч, түүний мөрөн дээрх хошуучийн мөрдсийг та нар хүндэтгэх үүрэгтэй, хүндэтгэх ч болно! Үгүй бол энгийн “иргэн” болцгоо! Хэнийг ч барьж чангаахгүй! Өнөөдөр энэ зөвлөгөөн дээр хэнийг ч хүчээр барьж суулгаагүй! Ахмад аа, та чөлөөтэй!

Гэвч Владимир зөрүүдэлж:

- Үгүй шүү! Би үлдэж, та бүхнийг юуны тухай хэлэлцэхийг сонсох болно. Үгүй бол та, хошууч аа, үг сөрсөн бүхнийг клубээс хөөж гаргаад байх юм уу? Ганцаараа үлдэнэ гэж айхгүй байна уу, Крамаренко?

Ярианд захирагчийн хүмүүжлийн ажил эрхэлсэн орлогч хошууч Варфоломеев оролцож:

- Нөхөд офицеруудаа, энд юу болоод ший жүжиг тавиад унав аа? Тийм ээ! Бид бүгдээрээ сэтгэл зүйн хувьд дарамттай байгаа ч үүнээс болж зөвлөгөөний ажиллагааг тасалдуулж болно гэж үү? Ангийн захирагчийн үүрэг гүйцэтгэгчийн үгийг сонсоцгооё. Бүгдийг эргэцүүлж үзвэл бидний хувьд амаргүй цаг мөч тулгараад байгаа энэ үед хамт олны дунд зөрчил тэмцэл үүсгэх юуны хэрэг байх билээ, харин ч эсрэгээр нэгдэн нягтрах ёстой биш бил үү? Ухаантай байж, өөрсдийн санаа бодлыг өөртөө хадгалахыг уриалж байна. Эцсийн эцэст бид чинь офицерууд шүү дээ!

- Баярлалаа, нөхөр хошууч!

Үг хэлснийх нь дараа үймэн хөөрсөн танхим жаахан тайвширч, Крамаренко Варфоломеевт талархлаа ийнхүү илэрхийлэв.

Ямартаа ч албаны хурал үргэлжилж болохтой боллоо. Тэрбээр ч үргэлжлүүлэн:

- Тэгэхээр, нөхөд офицеруудаа, дэд хурандаа Булановд үүсгэсэн эрүүгийн хэргийг мөрдөн шалгах байгууллагын өгсөн мэдээллээр захирагч маань хүнд гэмт хэрэг үйлдсэн байна. Бидний хэн нь ч энэ бүхэнд итгэхгүй байгаа гэдэгт итгэл төгс байгаа бөгөөд хамт олныхоо санаа бодлыг нэгтгэн цэргийн прокурорт хүргэх болно. Дмитрий Михалойвич маань л хурдхан эдгэрээсэй билээ. Гэхдээ одоо бидний өмнө өөр даалгавар тавигдаж байна. Манай батальоны эсрэг дүрвэгчдийн хуарангийн хүн амын дайсагнасан сэтгэл зүй идэвхжиж байна. Тиймээс дээд удирдлагын шийдвэрээр хөрш хорооны мотобуудлагын ротыг хүч нэмэгдүүлэн шилжүүлэн байрлуулахаар боллоо. Энэ нь хуягт техник бүхий дөрвөн байлдааны салаа бүхий ротын хүч болой. Тэднийг хүрэлцэн ирсний дараа бид гүйцэтгэх үүргийнх нь талаар ерөнхий цэргийн ангийн захирагчтай ярилцаж тодотгох болно. Дараа нь ангийн бие бүрэлдэхүүнд танилцуулах болно. Мөн бидний байнгын хамгаалалтанд ”Ми-24М” нисдэг тэрэгний салааг шилжүүлж байгаа бөгөөд бидний эхний дуудлагаар л өөрийн аэродромоос нисэж, байлдааны ажиллагаа явуулах болно. Харин урьдчилан сэргийлэх зорилгоор хоногт нэг удаа янз бүрийн цагт, янз бүрийн хүчээр дүрвэгсэдийн хуаран дээгүүр эргүүлийн нислэг хийж байх нь тусдаа ажиллагаа явуулдаг чечений халуун толгойг дарж номхруулахын тулд авч буй арга хэмжээ юм. Суурингийн цагдааг өөрийнх нь байгууллагаас хүч нэмэгдүүлэх болой. Харин одоохондоо хамгаалалтын ротыг хүрэлцэн иртэл бид энэ шөнийг хээр өнгөрүүлсэн эсэхийг үл харгалзан бүгдийг анги дээр өөрсдийн ажлын байрандаа үлдэхийг тушааж байна. Цэргүүдийн амралтыг харуулын дэглэмд шилжүүлж, гурван ээлжээр салаа салаагаар нь амраа. Салаадтай тэдний дарга нарыг амраана. Удирдлагын офицерууд штабт үлдэнэ. Нэмэгдэл хүч ирмэгц алба явуулах байнгын дэглэмдээ шилжинэ. Цэргийн албан хаагчдын гэр бүл хотхоноос гарч болохгүй. Энэ бол тушаал! Асуух асуулт байна уу?

Гуравдугаар ротын залуухан офицер босож:

- Зэвсгийн хувьд яах вэ? Тарааж өгөх үү?

- Бие бүрэлдэхүүнд зэвсгийн өрөөн дэх автоматыг өг, офицерууд хувийн зэвсгээ онцгой тушаал автал байнга зүүхийг зөвшөөрч байна! Өөр асуулт байна уу?

Дахиад асуулт асуух хүн гарсангүй.

Крамаренко офицеруудыг тараав.

Владимир Бережной өөрийнхөө салбарыг чиглэн алхлаа. Түүний зам штабын хажуугаар өнгөрөв. Хайртай хүнээ хараад Вера гарч ирлээ.

- Володенька, цаана чинь юу болоод байна вэ?

- Чи чухам юуны тухай асууж байна вэ?

- Буланов яаж байна л гэж?

Бережной ийн хариулав:

- Одоохондоо амьд байгаа, гэхдээ түүнийг залуу чечень хүүхний аллагад буруутгаж байна. Захирагч түүнийг хүчиндэхийг завдсан юм биш үү. Тодорхой мэдэж байгаа хүн алга.

Вера эгдүүцэж:

- Дэмий балай үг байна! Буланов хүчиндэгч байх гэнээ? Балай юм!

- Санал нэг байна! Гэхдээ баримтыг яах вэ? Захирагчийг хэн нэгэн чадамгай гэгч нь золиослочихлоо гэсэн Антоны санааг би ч гэсэн зөвшөөрмөөр санагдаад байх юм.

- Аяа! Сергейг яг одоо мөрдөн байцаагч байцааж байна. Харахад аягүй тийм хошууч байна билээ!

- Зүгээр дээ. Антон тэгж ч амархан ороогдчих хүн биш!

- Бурхан минь! Ямар нэгэн юм болох нь дээ гэсэн совин татаад байх юм, Володя! Цэргийн хүрээг буудсан, захирагчид тохиолдсон энэ бүхэн ердөө л ямар нэгэн аймшигтай эмгэнэлт хэрэг явдлын эхлэл. Согтуудаа Крамаренкогийн юу гэж ярьсныг би чамд хэлж байсныг санаж байна уу? Юу зөгнөснийг нь харав уу? Володя, би айж байна!

Офицер залуу бүсгүйг тэврэв.

- Хайрт минь тайвшир. Би чамайг гай зовлонд орхихгүй, чамайгаа хэзээ ч өмгөөлөн хамгаалах болно!

- Одоохондоо би дажгүй, Володя, хэн ч заналхийлээгүй. Чиний төлөө л би айж байна. Та нарт, ангийн офицеруудад юу ч юм, нэг муу юм нүүрлээд байна. Миний зүрх сэтгэл нэг л түгшээд байна! Гай зовлон тохиохыг зөгнөсөн зөн совин минь намайг хуурахгүй. Урьд нь ч тийм л байсан! Долоон жилийн өмнөх шинэ жилийн хараал идсэн шөнө. Энэ тухай сануулсанд уучлаарай.

- За яах вэ, Вера, штабтаа ор, одоохон Крамаренко буцаад ирнэ! Тэгээд ч би ротдоо очих ажилтай байна.

Вера ийн өгүүлэв:

- Крамаренко одоо ямар ч хамаагүй болсон. Би түүнээс салахаар шийдсэнээ хэлчихсэн, энэ өдрөөс эхлэж бид хамт байх болно. Чиний нүүр царай гэж авах юм алга, шөнөжингөө нойргүй хоноо юу?

- Өө тийм. Унтуулсангүй. Энэ Чеченьчүүд солиорсон байх. Буудалцалгүй өнгөрөхгүй байх гэж бодсон. Гайгүй шүү! Цагдаа нар ч мундаг юмаа, тэдний ОМОН маш чадварлаг ажиллаа. Харин үүний өмнө бид бүлэг болон хуваагдаж мэргэн буучийн хойноос хөөцөлдсөн юм. Үнэнээ хэлэхэд, хэрхэн хөл дээрээ тогтож байгаагаа ч хэлж мэдэхгүй байна.

- Тэгвэл өнөөдөр амар даа. Нүүх суухаа маргааш болгон хойшлуулахаас.

Энэ удаа Бережной эрс татгалзаж:

- За үгүй дээ, тэгэхгүй шүү! Чамгүйгээр яаж амарсан болох билээ? Чамгүй бас нэгэн хүнд шөнийг өнгөрүүлэх гэж үү? Өнөө орой чамайг аваачих болно. Антонтой асуудлыг шийдье. Тэр ойлгоно.

- За тэгье! Харин чи өмнөх шигээ л зөрдөг хэвээрээ шив! Орой энд чамайг хүлээж байя! Хэрэв юу ч өөрчлөгдөхгүй бол... Би явлаа! Өдөр амрах цаг гаргахыг хичээж, биеэ аргилаарай. Одоо энэ л чамд хамгийн хэрэгтэй зүйл шүү.

- Тохирлоо, Вера. Битгий санаа зов, бүх зүйл сайхан болно!

Бүсгүй штабт орлоо. Владимир тамхиа асаангаа, дахин давтан:

“Бүх юм сайхан болно” хэмээн өгүүлэв. Харин тэгэх болов уу? Батальонд нэг л юм болох гээд байх шиг гэж Верагийн хэлдэг үнэн байна. Чиний толгой дээр хэдийд ч асгаран буухад бэлэн аадар бороо, аянга цахилгааны хар үүлс хуралдан буй мэт. Устган үгүй хийх аянга!

Иймэрхүү бодол санаа рот руугаа явах замд нь Бережнойн толгойд эргэлдэх амой. Ротоо жагсааж бие бүрэлдэхүүндээ үүрэг даалгавар өгч, амрах хуваарийг танилцуулаад, өнөө орой Верагаа аваачих тул нийтийн байрныхаа өрөөний талаар тохиролцох хэрэгтэй байгаа тул Антоновын эрэл гарлаа.

Сергейг ротынхоо албаны өрөөнд байхад Владимир оров. Тэр хувцсаа солин өмсөж байв. Ахмад, мөрдөн байцаагчтай уулзаад дөнгөж ирсэн нь илт, халанги харагдах агаад бас ч үгүй нэмж хэд балгасан бололтой.

- Антон, чи жаахан нэмж балгаа юу? гэж, хэдийгээр харваас илт байсан ч Бережной асуув.

Сергей хариуд нь:

- Энэ ч мөрдөн байцаагчтай уулзахад өөртөө аятай байх л гэж. Тэд чинь сэтгэл санаанд дарамт үзүүлж, үг өлгөж авахдаа гарамгай улс. Харин тэр намайг яаж ч чадахгүй... ! Энэ ойлгомжтой, энэ үгүй гээд тэнэгтэж өгөхийг нь яана, би ч өндөг шиг бөөрөнхийлсөн өчиг өгсөн. Согтуу хүнээс юу олж авах юм вэ? Тэгээд мөрдөгч байцаалтаа зогсоосон. Энэ нь ч надад хэрэгтэй байлаа! Энэ залуустай сонор соргог харьцахгүй бол толгойгоо алдах болно шүү. Харин ингэх нь бусдад тэнэг харагдаж болох ч миний хувьд бол тохиромжтой юм.

- Серёжа, би чамаас ганц гуйлт гуйх гэсэн юм.

- Мөнгөний хувьд бол чи мэдэж байгаа байх, аль хэдийнээ үрчихсэн! хэмээн өгүүлэх Антон комбинзоноо татах гэж түүртэнэ.

Владимир бага зэрэг түгдэрч:

- Вера бид хоёр хамт амьдрахаар шийдсэн юм. Манай өрөөнөөс өөр, бидэнд түр хоргодчих газар олдохгүй гэдгийг чи мэднэ дээ. Чамд ганц хоёр хоног хаа нэгтээ хоног төөрүүлчих газар олдохгүй биз? Харин бид дараа нь сууринд өрөө хөлслөх болно.

- Тэгье, би элдэв долоон юм ярихгүй, гэхдээ өнөө шөнө чи хараад ханашгүй түүнтэйгээ хонож чадах болов уу даа!

- Чи тэгээд өнөө шөнө ямар нэгэн юм тохиох болно гэж байна уу?

- Хэн түүнийг мэдэх билээ, юу ч болж магадгүй! Гэхдээ гуйлтын хувьд зөвшөөрсөн. Би одоохондоо архиа балгангаа цэргийн байранд байж, бие бүрэлдэхүүнтэйгээ ажиллах болно.

- Баярлалаа!

- Боль доо чи, бид ямар харийнхан биш!

Владимир нийтийн байрандаа ирж, таван цагт Вератай уулзаж түүнийг энд авчрахын тулд цагныхаа сэрүүлгийг 16:00 дээр тавиад, нойргүй хоносон шөнийнхөө алжаалыг тайлахаар хувцсаа тайчин хүйтэн хөнжилдөө ороод бөх гэгчийн унтав.

Гэвч түүний төлөвлөгөө харамсалтай нь, Антоны урьдчилан зөгнөсөнчлөн, биелэх тавилангүй байжээ.

Арван таван цагт түүнийг ротынх нь зарлага босгов.

- Нөхөр ахмад аа! Таны руу ахлагч Дудашев явууллаа! Нэгдсэн цугларалтанд дуудаж байна гэж хэлүүллээ!

- Ойлголоо! Одоохон очлоо!

Володя гүн нойрноосоо арай хийн сэрсэн ч, хурдан хувцаслаж, анги руугаа яаран гүйв. Цугларалтын шалтгаан нь ангид мотобуудлагын хүч нэмэгдүүлсэн рот хүрэлцэн ирсэн агаад тэдэнтэй хамт дүүргийн штабаас нэг хурандаа, үл таних хошууч ирсэн байлаа. Бие бүрэлдэхүүнд үл таних хошуучийг танилцуулав. Хошууч Семенов Виктор Павлович батальон захирагчийн албан тушаалд томилогдон ирсэн ажээ. Крамаренког уг албан тушаалд томилохыг батлаагүй агаад тэрбээр урьдын адил штабын даргаараа үлдсэн бөгөөд түүний царай төрхийг харахад дээд дарга нарын шийдвэр түүний хувьд гэнэтийн болоод таагүй байгаа нь илт харагдана.

Семенов товчхон үг хэлж, өөрийгөө танилцуулаад, хүрэлцэн ирсэн хүч нэмэгдүүлсэн ротыг байрлуулах талаар ар тал техник хангамжийн орлогчид анхны тушаалаа өгөв. Дараа нь ангийн бие бүрэлдэхүүнийг тараав. Семенов мотобуудлагын захирагчтай хамт Булановын албан өрөөнд байрлалаа.

Хүрэлцэн ирсэн хурандаа, хошууч Крамаренко, ахмад Антонов, Бережной болон ахлах ахлагч Дудашев нарыг өөр рүүгээ дуудав.

- Нөхөд офицеруудаа, хэмээн дүүргийн штабын ажилтан түүн рүү ойртон ирэх офицеруудад хандан хэлээд, бидний хооронд их нухацтай яриа өрнөх тул штабын даргын өрөөнд орохыг хүсье.

- Эхлээд бие бүрэлдэхүүндээ үүрэг тавихыг зөвшөөрнө үү?.

Хурандаа салбарын даргын үгийг залруулж:

- Та бүхэн ротын даргын үүрэгт ажлаа орлон гүйцэтгэхэд бэлэн байгаа офицеруудад түр шилжүүл гэж хэлэх нь зөв байх!

Офицерууд гайхсан харцаар бие биенээ ширтэн харлаа. Антонов асуув:

- Нөхөр хурандаа, энэ чинь юу гэсэн үг вэ?

- Бүгдийг цаг нь болохоор мэдэх болно. Бидэнд цаг хугацаа бага байна, та бүхэн ажил хэргээ хагас цагт багтаан хүлээлц, бид хошууч Крамаренкотой хамт та бүхнийг штабт хүлээж байя!

Офицерууд хорин минутын дараа хоёрдугаар ротын тамхи татах цэг дээр уулзав. Ажил хүлээлцэхэд их хугацаа орсонгүй. Салаадын дарга нараас ахлах цолтойг нь ротын даргын үүрэг түр гүйцэтгэгчээр томилсон тухай мэдэгдэхэд л хангалттай байв. Тэгээд элдэв хэрэггүй асуулт тавих залуу офицеруудын амыг таглаад л гүйцээ. Антоновт ч, Бережнойд ч, Дудашевт ч асуух асуулт, хариулах хариулт алга байлаа! Тамхилах цэг дээр ирээд Антонов найзуудаасаа асуусан нь:

- Энэ бүхэн ямар учиртай юм болоо гэж бодож байна уу, дайчид аа? Дээд шатны штабын хурандаад бид яагаад хэрэгтэй болдог билээ?

- Чөтгөр л мэдэх байлгүй! гэж Володя хариулав. - Булановтай холбоотой юм болов уу?

- Булановын хэрэг дээр хуулийнхан ажиллаж байгаа, харин энэ хурандаа зэвсэгт хүчнийх байсан. Хэрэв миний ухаан самуураагүй л бол би командлагчийн орлогчтой уулзах “ярилцлага”-д орохоор очихдоо түүнийг тойргийн штабт харсан шиг санагдана. Шуурхай ажиллагааных байсан байх!

- Шуурхай ажиллагааны удирдах газар уу?

- Би яг батлан хэлж чадахгүй байна л даа, гэхдээ л минийхээр тэрбээр тэндээс ирсэн! Харин тэгэхээр энэ бүхэн ах дүү нар минь, биднийг алс холд зорчих зам хүлээж байна гэсэн үг. Штабын төлөөлөгч өөрөө ирнэ гэдэг их л чухал ажил хэрэг дээ. Гэхдээ би андуурсан байж болох ч, яах гэж ротын ажлаа хүлээлгэн өгдөг билээ? Товчхондоо таах гэж толгойгоо гашилгаад яах ч юм билээ, штаб руу явцгаая, тэнд бүгдийг мэдэх болно!

Тэр гурав Крамаренкогийн өрөөнд оров. Хурандаа энэ үед, хэдий энэ бүхний талаар мэдэж байгаа нь эргэлзээ байхгүй ч, ангид сүүлийн үед үүсэн бий болсон хэрэг явдлын талаар штабын даргын илтгэхийг анхааралтай сонсон сууж байв.

- Орохыг зөвшөөрнө үү, нөхөр хурандаа!

- Орцгоо, нөхөр офицеруудаа, ажлын ширээнд сууцгаа.

Штабын даргын суудал дээр хурандаа суух агаад Антонов,

Бережной, Дудашев нар ширээний нөгөө талд Крамаренкогийн өөдөөс харан суув.

Тэр яриагаа эхлэж:

- Нөхөд офицерууд. Би энд хоёр даалгавартай ирсэн. Нэгдүгээрт батальоны шинээр томилогдсон захирагчийг танилцуулж үүрэгт ажилд нь оруулах, хоёрдугаарт үймээн самуун гаргаж буй БНУ-ын өмнөд дүүрэгт ойрын үед явуулах нууц албаны ажиллагаанд, нууц гэдгийг би онцлон тэмдэглэж хэлье, та дөрвийг оролцуулах тухай командлагчийн тушаалыг хүргэх болой. Бид хамтдаа 1:30-д очих мотобуудлагын хорооны нислэгийн талбайгаас “Ми-8” нисдэг тэргээр та бүхнийг нэгэн десант шүхрийн хорооны байрлалд 4:00- д буулгах бөгөөд тэнд та нар аюулгүй байдлын албаны хурандаа Юрий Александрович Яковлевийн мэдэлд ажиллах болно. Миний мэдэж байгаагаар тэндээс ажиллагаа явуулж эхлэх байх. Тэгэхээр шөнийн нэг цагт цуглахыг тушааж байна. Биедээ юу ч авч болохгүй. Тэр битгий хэл зэвсэг, солих хувцас зэрэг илүү дутуу юмс. Зөвхөн дотуур солих хувцас л ав. Хэрэгтэй бүх зүйлсээр газар дээр нь та бүхнийг хангах болно.

Антонов ийн асуув:

- Асуулт асуухыг зөвшөөрнө үү?

- Санахын ч хэрэггүй ахмад аа! Би та бүхэнд надад тушаасан бүх зүйлийг хүргэлээ. Ажиллагаанд хамааралтай үлдсэн бүх мэдээлэл миний хувьд та бүхэнтэй адил! Хэрэв хувийн шинж чанартай асуулт байвал болж байна!

- Хувийнхаа асуудлыг бид нар яаж ийгээд болгочих байх! Миний ойлгосноор хошууч Крамаренко бидний ахлагчаар явах бололтой?

- гэж Антонов мөн асуув.

Дэд хурандаа бататгаж:

- Гарцаагүй үнэн!

- За тэгвэл ч бантан хутгана гэгч болох нь дээ, хэлэх ч үг алга!

- хэмээн Сергей штабын даргад хандах өөрийнхөө харьцааг нуулгүй өгүүлэв.

Хурандаа ахмадын үгийг анзаараагүй дүр үзүүлэв. Тэр, нууц ажиллагаа гүйцэтгэх хошууч болон үлдсэн офицеруудын хоорондын харьцаа таагүй болохыг мэдэрч байсан ч алс холын томилолт авсан офицеруудыг солихыг түүнд эрс хориглосон байлаа. Хурандаагийн хувьд түүний ажил өчүүхэн, офицеруудыг хаашаа илгээх эсэх нь түүнд хамаарах асуудал биш билээ. Ростовт түүнд хийх ажил мундахгүй амой. Доны эрэгт зуслангийн байшингаа барих гээд хоёр жил амжихгүй байгаа ажгуу.

- Тэгэхээр, нөхөд офицеруудаа, ийм байна, одоо амарцгаа шөнө уулзацгаая. Та бүхэн чөлөөтэй!

- Гүйцэтгэе!

Крамаренкогоос бусад офицерууд гарцгаав.

Казбек рот руугаа явж, Антонов Володятай жагсаалын талбай дээгүүр алхав. Сергей ийн асуув:

- Вова, юу бодож байна? Аа! Ойлгомжтой. Харамсалтай нь Вера та хоёр нэг гэрт орох бүтсэнгүй.

Бережной хараал тавьж:

- Очиж, очиж өнөөдөр байхдаа яахав дээ? Ядаж хоногийн дараа байхгүй! Тэгсэн бол тэр маань над дээр ирж, тохижиж, бүх юм тайван амгалан болох байсан юм.

Антон ийн асуув:

- Хэнд тайван амгалан байх байсан гэж?

- Надад!

Сергей хэлсэн нь:

- Тэгээд хүрээд ирэг л дээ, явтал цаг байж л байна. Гагцхүү чамгүйгээр бүсгүй нийтийн байранд юу хийх билээ? Цэргийн хотхоны хов живний зугаа болж, гэлэнмаа адил өрөөнд чинь хоригдож суух уу?

Владимир найзынхаа үгийг зөвшөөрч:

- Бас ч гэж үнэн шүү.

- Тэгвэл би ингэж хэлэх байна. Гэртээ л чамайг эргэж ирэхийг хүлээж байг. Тэртээ тэргүй гэртээ ганцаараа үлдэнэ шүү дээ. Крамаренко бидэнтэй хамт явах юм чинь.

Антоны үгийг Владимир залруулж:

- Бид түүнтэй явна.

- За ямар ялгаа байгаа юм вэ? Бүгд адилхан, энэ бүх бие биений дээгүүрээ үсрэгч Крамаренко ч, энэ хурандаа ч биднийг удирдахгүй. Энд том дарга нар ямар нэг юм бодож олоод биднийг золиослох гэж байгаа юм.

- Яалаа гэж зослиослох юм вэ?

- Хэрэв мэддэгсэн бол! Гэхдээ бүх юм нэг л буруу байна даа, Вова. Нэг л буруу!

- Юу нь буруу гэж? Десантынханд мэргэжилтэн хэрэгтэй болоод дуудаа биз!

Сергей жуумалзаж:

- Аа үгүй дээ, нууц албаны нэрээр халхавчилж нууц ажиллагаа явуулахын тулд гээч! Чи хурандаагийн хэлснийг сонсоогүй юм уу? Верагийн тухай л бодож байв уу? Мэдээж тэр бүсгүй чамд чухал л даа.

- Тийм ээ, чухал шүү!

- Шуурган галын дор хад чулуунд толгойгоороо шургаад хэвтэж байхад чинь хэн, юу чамд чухал болохыг би харах болно.

Владимир биеэ барьж чадалгүй:

- Сонс, Антон, чи намайг бүр залхаачихлаа! Чи юу хүсээд байгаа юм вэ? Чамтай хамт би кофены шаараар мэргэлэх болж байна уу? Бидэнд өөрчлөх хүч байгаа юм уу? Сольж явуул гэж хэлээч! Өрнөн буй хэрэг явдлыг ямар хувилбараар буруу тооцоолсон гэж бодож байна вэ? Бид юуг алдаж тооцоолсон гэж?

- Энд ердөө ямар ч учир утга алга! Ер нь энэ дайнд ямар нэгэн утга санаа байна уу? Энэ бүхэн ямар ч утга учиргүй зүйл. За яахав, энэ бүхнийг нулимбал таарна! Би унтлаа.

- За тэгвэл энэ чинь өөр яриа! Серега минь унт даа!

- Харин чи юу хийх гэж байна вэ?

- Очиж Верагаа баярлуулъя! Яаж ийгээд төвхнөх хэрэгтэй биз дээ! Энэ бүхнийг бодож олсон ухныг боож алахсан!

Сергей найзаа үдэж:

- Аз жаргал хүсье! Битгий санаагаар уна даа, бүх насаараа салаад явчих биш. Дараагийн долоо хоног гэхэд буцаад л ирнэ!

- Тэгвэл сайн л юм сан.

- Өөр яах юм вэ! Вова чи өөрөө ч энэ бүхэнд итгэж, Вераг итгүүлэх хэрэгтэй. Түүний хувьд хүлээлт гэдэг нэлээн төвөгтэй байх болно.

- Чиний зөв. Тэгэх болно. Тайван унтаа даа!

- Тэгье, дайчин эр минь!


Top
   
PostPosted: Sep.21.17 9:36 am 
Offline
Гялалзах Одны Гялбаа Гишvvн
Гялалзах Одны Гялбаа Гишvvн
User avatar

Joined: Aug.02.10 8:07 pm
Posts: 275
АРВАН ДОЛДУГААР БҮЛЭГ

Володя штаб руу чиглэсэн модот гудамжаар алхаж, төдөлгүй Вератай уулзлаа. Бүсгүй өөрийнхөө ээлжинд, томилолтоор явах болсон тухай дуулаад, штабын бүх ажил хэргээ орхин түүнтэй уулзахаар яаран гарч ирэв.

Сүүлийн үед болж буй хэрэг явдлын улмаас үүссэн сэтгэлийн дарамт түүний царайд ул мөрөө үлдээжээ. Бүсгүй ч яагаад ч юм ирэх үйлийн үрээс айж цочирдсон, тэр ч бүү хэл ялимгүй царай алдсан байсан ч Владимирын хувьд урьдын адил хайрлан хүсдэг тэр л дүр төрхөөрөө байх амой.

Вера тэр дороо л ахмадыг гараа алдлан тэвэрч, түүнд чичрэн дагжих биеэ наалаа.

- Володенька! Володя! Би хэлсэн биз дээ! Би мэдэж байсан юм! Би гай зовлонг мэдрээд байсан юм! Тэгээд ч тэр дайрлаа! Энэ удаа яагаад зөн совин минь намайг хуурсангүй вэ? Миний зөв л байсан байна! Володя! Яалаа гэж биднийг ингэж шалгана вэ? Дахин хэзээ ч салж хагацахгүйн тулд өнөөдөр бид нэгэн гэрт орох ёстой байсан шүү дээ. Харин тэгтэл... Яагаад ингэдэг байнаа?

Бережной, сэтгэл тайван харагдахыг хичээж байсан нь бүсгүйд нөлөөлж тайвшруулах гэснийх болой:

- Хайрт минь, юу хийж байнав дээ? Хагацан явах болсныг минь чи яагаад ингэж эмгэнэлтэйгээр хүлээн авч байгааг чинь би нэг л ойлгохгүй байна шүү? Томилолт уу? За яавал гэж? Тэр тусмаа Крамаренкотой бид хамт явцгаах болсоныг чи аль хэдийнээ мэдээ байлгүй, бид мэргэжилтний хувьд л хэрэг болж байгаа юм. Десантынханд техникээ засахад нь тусламж үзүүлэх шаардлага гарсан байж болзошгүй юм. Бид тэр бүү хэл машингүй, нисдэг тэргээр Чечень рүү явах гэж байна шүү дээ. Энэ томилолт долоо хоногоос хэтрэхгүй. Вера минь, тэгэхээр энд юу нь эмгэнэлтэй байна вэ? Уучлаарай, зүгээр л чиний минь ялдамхан толгойд ямар нэгэн аймшигт хэрэг явдал заавал тохиох ёстой гэсэн бодол санаа дүүрчхээд байна гэж хэлье. Тэр тусмаа дэд хурандаа Булановт тохиосон утгагүй хэрэг явдалтай холбож бодохоор тэр биз. Гэхдээ одоо бол яаж ч бодсон бид хоёрын хувьд айх юм ердөө ч байхгүй, Вера! Тийм ээ! Энэхүү тухайн цаг үеийн өрнөлтэй холбоотойгоор өнөөдөр над дээр нүүж ирэх боломжгүй болсон нь нэг их аймаар юм биш! Хэрэв Крамаренко цэргийн хүрээнд үлдсэн бол өөр хэрэг, гэвч тэрбээр биднийг ахлан явах болохоор, чи минь идээшиж дассан орчиндоо гэртээ үлдэж намайг хүлээж байх нь гадаа гудамжинд байгаа мэт өдөр шөнөгүй үймэн шуугиж байдаг, тохь тухгүй нийтийн байранд байснаас хамаагүй дээр. Харин миний хувьд чи эргэлзэх хэрэггүй, эргэж ирнэ, заавал эргэж ирнэ. Чамдаа би андгайлж байна!

Гэвч Вера тайвширсангүй:

- Яагаад, Володя минь чи, үнэн хэрэгтээ бодож байгаагаа ер ярихгүй байна вэ? Би зүрх сэтгэлээрээ чамайг мэдэрч байна! Тэгээд ч чи, та нарыг засвар хийлгэхээр тийш нь явуулаагүйг сайн мэдэж байгаа шүү дээ. Яагаад надад үнэнийг хэлэхгүй байна вэ? Намайг тайвшруулахыг хүсээ юу? Чи яаж ч хичээсэн, Володя минь, энэ бүхэнд би тайвшрахгүй.

Ахмад асуусан нь:

- Хонгор минь тэгвэл би чамайгаа яаж тайвшруулах юм вэ? Би чамайг ганцааранг нь ийм бодол сэтгэлтэй энд үлдээж чадахгүй. Миний хувьд чиний төлөө юу хийхийг минь хэлээд өгөөч?

Вера нулимс мэлтэлзэх нүдээрээ Владимирын нүд рүү ширтэж, давтан асуусан нь:

- Юу хийх гэж үү?

- Тийм ээ, юу хийх вэ?

Бүсгүй аяархан шивнэж:

- Володя, маш багахан зүйл!

- Би чамайг сонсож байна!

- Зүгээр л штаб руу орж хуудас цаас аваад өргөдөл бич. Эрүүл мэндийн байдлаар халагдах тухай өргөдөл. Чи чинь хоёр ч удаа шархадсан байх аа, шарх чинь дахин сэдрээ л биз. Чамайг бүлгээс хасаж, цэргийн эмнэлэгт хэвтүүлэх болно. Одоо биш л дээ, арай хожуухан, гэхдээ л энэхүү хараал идсэн томилолтоор чи явахгүй!

Вера аргадаж гуйсан харцаар ахмадыг ширтлээ.

Владимир харцаа хажуу тийшээ болголоо. Түүний сэтгэл тэсэхийн аргагүй гомдлоор дүүрэв.

- За тэгэхээр ингэдэг байх нь ээ? хэмээн тэр хариулаад. - Энэ бүхнийг ийм амархан... Вера, чи үнэхээр хэлж байна уу?

- Юу үнэхээр үү гэж?

- Чамайг эзэмдсэн сэтгэлийн хөөрөлдөө захирагдаад үнэхээр намайг бутанд нуугд гэж санал тавьж байна уу? Чи юу санал болгож байгаагаа ойлгож байна уу?

- Бидний тусын тулд юу хийх вэ гэж чи асуусан, би хариу хэлж байгаа нь энэ.

- Вера, чи хариулсангүй. Үгүй! Чи шал өөр юм санал болгож байна... Намайг урвагч бол гэж байх шив! Ойлгож байна уу? Ийм үг би чамаас сонсоно гэж огтхон ч хүлээж байсангүй.

- Володя, юуных нь урвалт шарвалт вэ? Эргэн тойронд минь залуухан дэслэгчид бөөн бөөнөөрөө армиас зугтаж байна шүү дээ. Тэгээд хүссэнээрээ амьдарч байна! Бид яагаад тэдэн шиг байж болохгүй гэж?

Владимир тамхиа асааж, өөрөөсөө бүсгүйг ялимгүй холдуулав. Вера үргэлжлүүлэн:

- Энэхүү хэнд ч хэрэггүй баатарлаг явдал чинь хэнд хэрэгтэй юм вэ? Хэний, юуны төлөө юм вэ? Хэн нэгний арьсаа хамгаалах ашиг сонирхлын төлөө юу? Бусдыг амьдруулахын төлөө амьдарч ханаагүй гэж үү? Өөртөө хэсэгхэнийг ч гэсэн үлдээж болно биз дээ?

Бережной асуусан нь:

- Тэгвэл Антон яах болж байна вэ? Казбек яах болж байна вэ? Эцсийн эцэст Крамаренко ч яах болж байна вэ? Тэд тэгэхээр над шиг тангараг өргөснийхөө хувьд явж, өөрсдийн үүргээ биелүүлээд, харин Бережной банзал доор нуугдаж үлдэх болж байна уу?

- Володя, энэ бол тэдний өөрсдийнх нь хувийн хэрэг! Миний хувьд зөвхөн өөрсдийнхөө тухай л бодож байна! Би чамд хайртай учраас л бусад эмэгтэйчүүдийн адил өөрийнхөө аз жаргалыг хамгаалж байгаа минь энэ!

Владимир тамхиныхаа ишийг хаяж, Вера руу огцом эргэж түүний мөрөн дээрээс атгаж:

- Тэгэхээр бид л үлдэж, бусад нь байлдах болж байна уу? Болсон гээд хажуу тийш зайлж явах уу? Харин найз нөхөд минь өөрсдийнхөө асуудлыг өөрсдөө л шийдэг гээд үү? Вера, тийм үү?

Бүсгүйн дуу хоолойд хийрхэн бахардахад ойрхон өнгө тодрох авай:

- Тийм ээ, тийм! Володя! Тийм!

Бережной бүсгүйг тавьж, гэнэт тайвшран үл ялиг солонгорсон хоолойгоор өгүүлсэн нь:

- За яахав. Чинийхээр болог! Тэгвэл чи ч гэсэн амархан нэг юм хийх болох нь дээ.

- Володенько, юу юм вэ?

- Яг одоо энд мөрдсийг минь надаас хуулаад хаячих. Тайлж аваад, чөтгөр шулмас руу нь шидчих! Офицер Бережной хэзээ ч урван тэрслэхгүй. Тэрбээр өөрийгөө офицер гэж тооцож чадахгүй болгохын тулд тэг л дээ. Өөрийнхөө гараар үйлд!

- Володя...

- Нэгмөсөн шийд! Бүх юм чиний гарт байна! Надаас мөрдсийг минь хуулж ав, би бүгдэд, аймхай хулчгар, өөдгүй Бережной тушаал биелүүлэхээс татгалзаж байгаагаа зарлан мэдээлье, учир нь тийм офицер гэж ер нь байдаггүй юм. Хуулаач!

- Володя!

- Вера, би хүлээж байна!

Вера ч, хайртай хүндээ шал дэмий гомдоллож, хэчнээн хүнд доромжилсноо ойлголоо. Тийм ээ! Түүний төлөө энэ хархүү бүхнээ зориулахад бэлэн байгаа! Гэхдээ түүний нүд рүү хар! Түүнээ зовлон наждаа эдэлж, тэсгэлгүй их гомдлоос улбаалсан шаналал зовлон тодрох амой! Бүсгүй бас айж мэгдэв. Бережнойг ийм төрхтэй байхыг анх удаа л харсан нь энэ болой. Бережной бүх биеэ чангалан зогсох нь үхэх ялаар шийтгэгдэж, үйлийн үртэй буун дуу гарахыг хүлээн зогсож байгаа ялтан адил харагдах ажээ. Хэрэв Вера, түүнд ахмадын санал болгосон үйлдлийг хийсэн бол энэ нь тэрхүү буудлага болон нүргэлэх байсан амой. Тэгээд тэр хоёрын сэтгэл зүрхэнд орших хамгийн ариун нандин мэдрэхүй болох ХАЙР ДУРЛАЛ-ыг үүрд буудан устгах байлаа! Энэ бүхнийг Вера ч ойлголоо.

- Бурхан минь! Володенька! Хүлээгээрэй! Би лав энэ бүх хар дарсан юм шиг аймшгаас болж ухаанаа алдсан бололтой, хүлээгээрэй, Володя! Чиний зөв өө, би чамайг алдахаас айсан айдас болоод сэтгэл хөөрөлдөө автагджээ. Бурханыг бодож, өршөө тэнэг намайг, өршөө Володенька!

Бережной хажуу тийшээ харж чулуун хөшөө шиг зогссон хэвээр.

- Энэ чинь юу болж байна вэ? Би чинь яасан хачин амьтан вэ? Володенька минь, намайг чи уучлахын төлөө би юу хийх ёстой юм вэ? Өвдөг сөгдөх үү?

Тэгээд бүсгүй зам дээр сөгдөхийг оролдоход, хүүхнийг Бережной хүчтэй гараараа шүүрэн барьж, түүний нулимсандаа халтардсан нүүрийг өөрийнхөө нүүр рүү ойртууллаа. Түүний хэмжээ хязгааргүй дурласан атлаа шаналан зовж, бөлцийсөн нүдийг анхааралтай гэгч нь хараад, тэрбээр өөрийнхөө цээжинд толгойг нь наалаа.

- Вера, энэ яриа бид хоёрын дунд хэзээ ч өрнөж байгаагүй гэж тооцъё, тэгэх үү?

- Тэгэлгүй яахав, Володя! Чамайг, намайг өөрөөсөө зайлуул гэж хөөх болов уу гэхээс би яасан их айв аа. Чиний нүднээ намайг үзэн ядах харц хоромхон зуур жирвэсхийх шиг надад санагдлаа. Энэ бүхэн ямар их аймшигтай юм вэ дээ! Энэ хараал идсэн орчлонд хэний төлөө амьдарч чадах билээ? Миний хувьд цорын ганцхан юм бол хүү, та хоёрынхоо төлөө бүхнийг хийх билээ! Намайг ойлго!

Володя түүний нулимсыг арчив.

- Би чамайг ойлгож байна, Вера, буруутгахгүй. Үгүй шүү... Буруутгахгүй. Ямар ч үзэн ядалт байхгүй. Чамд л тэгж санагдсан байх. Би чамд хайртай, Вера.

Ахмадад бүсгүй ойртон налж:

- Чамтай байх яасан ч амар амгалан юм вэ дээ!

Энэ үед модот гудамжаар штабын зүг, Владимир Вера хоёрын дэргэдүүр хошууч Крамаренко алхаж байлаа. Тэр, хос хоёрыг алган дээр байгаа мэт ил харагдах гэрийнхээ тэндээс харсан ажгуу.

Хайртай хосууд, Верагийн хууль ёсны нөхөр хажууд нь ирснийг огтхон ч анзаарсангүй.

- Тагтааханууд минь, дурлалцаж л байна уу? хэмээн хүйтнээр жуумалзан хошууч асуув,-За за, ямар гээчийн асуудал шийдэж байнав дээ? Бережной чи арай Вераг гомдоосон юм биш биз? Түүний царай нулимсандаа халтайчихсан байх чинь.

- Чамд ямар хамаатай юм вэ? гэж асуултыг асуултаар Владимир хариулав.

- Энэ надад ямар хамаатай юм гэж үү? Энэ янханы хууль ёсны нөхөрт үү?

- Крамаренко, амаа татаарай!

Володягийн уур хилэн бадарч, энэхүү батгатай өмхий хүрэнгийн хоншоорыг тас цохихсон гэсэн тэсгэлгүй хүсэл дотор нь буцлах шиг болов. Гэвч түүнийг Вера тогтоон барьж:

- Түүнтэй бүү хэрэлд, Володя, чамаас гуйя!

Гэвч Крамаренко яриагаа үргэлжлүүлж:

- Өөрийнхөө итгэл алдарсан эхнэрээс асуух асуулт надад байна.

- Харин Крамаренко чи өөрийнхөө асуулттайгаа зайлсан чинь дээргүй юу? хэмээн Бережной дахиад дүрсхийсэн ч, Вера түүнийг дахиад л тогтоон барилаа.

Бүсгүй эр нөхрөөсөө ийн асуулаа:

- Крамаренко, чи юу мэдэхийг хүсээ вэ?

- Энэ удаа чамд ямар ч тэсгэл тэвчээргүй дурлалт хархүү учирч дээ! Аа? Чиний ор дэрээ хуваалцаж байсан өмнөх шүтэн бишрэгчид чинь амар амгалан, тэр ч бүү хэл сэтгэл татам улс байсан юм гэдгийг хүлээн зөвшөөр л дөө!

Крамаренко илэрхий доромжлон, хэрүүл шуугиан өдөөхийг хичээх бөлгөө.

- Муу новш!

Бережной Крамаренко руу ухасхийв. Гэвч Вера түүнд бараг л дүүжлэгдэн алдаж, хойшоогоо үл ялих ухарсан хошуучтай Володяг нүүр тулах боломж өгсөнгүй.

- Володя чи, энэ өөдгүй амьтан чамайг өдөөн турхирч байгааг харахгүй байна уу?

Крамаренко туйлын гайхсан дүр үзүүлж:

- Өөдгүй амьтан! Вера чи намайг өөдгүй амьтан гэж нэрлэж байна уу? Бережнойн өмнө жүжиглэж байгаа юм биздээ? Өөрийнхөө нүглийг наминчлахдаа яаж надаас өршөөл гуйж байснаа мартаа юу? Тэр үед би чамд хайрт Гена байгаагүй билүү? Харин одоо өөдгүй амьтан болоо юу? Тоглоогүй биз, охин минь?

- Володя, тэр худлаа ярьж байгаа юм! Түүнд битгий итгээрэй, хэзээ ч тийм юм болоогүй!

Хүүхэн ахмадыг чанга тэвэрсэн хэвээр байсан ч офицер залууг удаан тогтоон барьж дийлэхгүй, Бережной эцсийн эцэст хошуучид гар хүрэх болно гэдгийг ойлгож байв. Тэгэх л юм бол юу ч болж болзошгүй билээ. Тэрбээр, Владимирын нүдэнд уур хилэнгийн гал дүрэлзэж, биеэ барьж ядан байхыг харав. Түүний өмнө хүн биш устгах ёстой бай нь байх мэт харагдана, Тэрбээр түүнийг алж ч болзошгүй харагдах амой!

- Крамаренко, явж үз, би гуйж байна! Битгий хэрэг явдлыг гай зовлон болгочих!

Гэтэл Володя гэнэт тайвширч, бүсгүйг биенээсээ болгоомжтойхон холдуулж, ийн хэлэв:

- Вера намайг барьсны хэрэггүй. Би түүнийг ойлгож байна! Битгий ай, түүнд гар хүрэхгүй! Ярьж л байг! Түүний хувьд, араас сэмхэн гэтэж хазчихаад хариуг нь хүртэхээс айн гаслан гангинах цөөвөр мэт улин хуцахаас өөр арга мэх үлдсэнгүй л дээ!

Штабын дарга алгаа ташиж:

- Эр хүн, Бережной! Мөн түүний зэрэгцээ тэнэг амьтан. Тагтаанууд минь, та бүхэнд ганцхан зүйл хэлье. Та хоёр ийнхүү сэтгэл хөдлөм салах ёс хийхийг чинь харахад, хэрэв үнэн л бол үнэхээр сайхан, сэтгэл шимшрэм байлаа. Үнэнхүү хайр сэтгэлтнүүд л ингэж хагацан салдаг! Гэхдээ нэг талаас маш ухаалаг агаад ичгүүр сонжуургүй тоглоом өрнүүлж байгаа та хоёр, хайр сэтгэлтнүүд биш шүү. Та нарыг чөтгөр аваг, хагацан салцгаа даа! Та хоёрын хамтын амьдрал хэзээ ч бүтэхгүй.

Владимир ийн асуув:

- Вера бид хоёрыг хамт амьдрахад чи саад болж чадна гэж бодож байна уу?

- Үүнд итгэл төгс байна! Вера надтай үлдэх болно!

- Ичих нүүрэндээ элэг наажээ, чи! гэж Вера өгүүллээ.

Штабын дарга залруулж:

- Үгүй дээ! Мэдээжийн хэрэг би эхнэрээ хүчээр тогтоон барьж чадахгүй, гэхдээ зөвхөн Вера Михайловнагийн урд хэнтэй үлдэхээ шийдвэр гаргахын өмнө, зайлшгүй хүүгийн тухай асуудал босож ирнэ. Бережной, чамтай үлдэнэ гэх юм бол тэр үүрд хүүгээ алдах болно. Түүний эх байх эрхийг хасаж нэр төрийг нь гутаах эрх мэдэл, холбоо харьцаа надад хангалттай бий. Бережной, чи зогсож байгаа газраа л зогс! Бүү хөдөл! Чамд л муу юм болох болохоор элдэв зүйл хийсний хэрэггүй болов уу? Верунчик минь ажил хэрэг ийм л байна. Харин одоохондоо тагтаахан нар минь нялуурцгааж л бай, та нарыг хараал идээсэй билээ! Бас Бережной чамд гэж хэлэхэд, одоохондоо чи энэ сайхан хүүхнийг оромжиндоо аваачиж сүүлчийн удаа нухаж болно шүү. Яагаад гэвэл энэ томилолтын дараа чамайг эндээс алсын алсад Байгалийн чанад руу явах алс холын урт удаан аяны зам хүлээж байгаа! Бурханы авралаар, намайг эзгүйд батальон түр удирдуулахаар Семеновыг илгээлээ, дараа нь би удирдлагыг авах болно. Харин надад Антонов, Бережной хоёр шиг баатар ердөө хэрэггүй!

Ахмад нэг дамжааны онжав руугаа харлаа.

- Тийм ээ, Крамаренко чамайг би өөдгүй новш гэдгийг мэддэг байсан, гэхдээ чамд хүн гэж хэлэх өчүүхэн ч зүйл үлдээгүй болохыг сая л мэдлээ. За яахав, санаж л явъя!

Хошууч өөрийнхөө эхнэр рүү зааж, ахмадад зөвлөв:

- Чи түүнийг өвөртлөхөө л яар, явах болтол цаг чинь түргэн өнгөрнө. Цаг бүү алд! Түүнийг сэтгэл ханамжгүй битгий үлдээгээрэй. Тэгэхгүй бол, хэдийгээр түүнийг хангахад их хугацаа орохгүй ч, дараа нь хотхонд гаргаж өгөхдөө зангаа үзүүлж, хүн бүхэнтэй зугаалах болно шүү!

- Крамаренко, чи томилолтоос эргэж ирэхгүй, гэж Бережной аяархан хэлэв.

Гэвч хошууч сонссон ажээ:

- Чи намайг заналхийлж байна уу? Маш сайн байна! Ахмад аа, чи үхлийнхээ анхны алхмыг хийлээ! Гэхдээ тэгж их битгий яар! Амжина! Би чамайг түүний урван хөрвөх чадвар бүхий л ужид цэнгэлийг түргэн амсаасай гэж хүсэж байна. Та нарыг ор хөнжилдөө цагийг жаргалтай өнгөрөөхийг хүсье! Баяртай, Вера! Намайг хүлээгээрэй! Буцаж ирээд чамтай ярих яриа өөр байх болно!

Хошууч эргэж, ирээдүйн ангийн захирагч маань том том алхлан эргэж харалгүй штабт оров.

Володя, Вера хоёр модот гудамжинд үлдлээ.

- Ёстой мал, хэмээн өөрийнхөө шууд удирдах даргадаа хандах өөрийн хандлагаа Бережной илэрхийлээд, муу ухныг далимдуулаад цохиод унагачихдаг байж уу?

Вера Бережнойн гараас зуурч, ийнхүү хэлэв:

- Чи юу гэнээ, Володя? Түүнтэй ямар ч тохиолдолд бүү зууралд! Өөрийгөө ч, намайг ч хорлоно гэсэн үг. Түүний үгийг ч бүү ойшоо. Энэ бол ердөө л заналхийлэл, гэхдээ хөгшин аварга могойн тамир тэнхээгүй исгэрэх төдий л зүйл. Айлгаж болох ч, хазах чадваргүй юм. Гэхдээ зөвхөн энд л ийм байх болно! Энд тэр ямар ч аюулгүй! Володя минь томилолтоор явж байхдаа л түүнээс сэрэмжилж байгаарай! Тэнд л тэрбээр үнэхээр бодож санах юмгүй чамайг сумны бай болгож болох юм. Сэтгэл хөдлөлдөө баригдалгүй, тайван байсан нь дээр шүү!

Владимир зэвүүцсэн хэвээр:

- Хүүхдээр чинь, өөдгүй амьтан, айлган сүрдүүлэхээр шийдэж л дээ!

- Энэ бүхэн хоосон үг. Тэр юу ч хийж чадахгүй! Та нарыг энд байхгүй байх хойгуур, би түүний эцэг эх дээр очиж, хүүгээ авчирна. Харин дараа нь хэрэв түүнийг батальон захирагчаар томилох юм бол бид эндээс явцгаана. Тэр, Антон та хоёрыг ангид байлгахыг тэвчихгүй гэж хэлсэн шүү дээ. Энэ чинь л бурханы аврал! Шинэ газар амьдралаа эхлэх болно. Түүнд хүүхдээ хэн ч байсан өгөхгүй!

Бережной уруулаа жимийж:

- Энэ талаар ямар ч яриа байхгүй! Би түүнийг саад болох л юм бол бүх насаараа тахир дутуу хүний тэргэнд хадаастай байлгах болно!

- Чи дахиад л хэрэг өдөөх нь үү?

- Уучлаарай, уур бас л гараагүй байна. Гэхдээ энэ зүгээр болно, ямар ч будлиан гаргахгүйгээ чамд амлая. Ямар нэгэн юм болбол Антон туслах болно!

Вера инээмсэглэж:

- Тийм шүү, Антон энэ бүхэнд тус болно! Яагаад гэдгийг мэдэхгүй юм, гэхдээ л Крамаренко Антоноос айдаг юм.

Ахмад ийнхүү тайлбарлав:

- Яагаад айдаг вэ гэвэл тэр олон долоон юм ярьж цаг авдаггүйд байгаа юм. Дараа нь харамсаарай гээд л хэлийг нь сугалчихна! ... Харин Вера минь чи, Крамаренкод баярласнаа илэрхийлэх хэрэгтэй болж дээ!

Хүүхэн гайхаж:

- Яалаа гэж тэр вэ?

- Тэрбээр, бидний хоорондох бүх зүйлийг орвонгоор нь эргүүлснийг харж байгаа биз дээ? Эхлээд нэлэнхүйдээ нус нулимс болж байсан бол, харин одоо ямар ч уур хорсол, айдас хүйдэс алга. Энэ тухай тэрбээр өөрөө ч мэдэлгүй цагийг нь олж нөхцөл байдлыг намжаалаа.

- Үнэн хэрэгтээ, тийм юм байна шүү!

За сайн л хэрэг! Би өөрийнхөө нийтийн байр руу явлаа. Чамайг гэртээ бүү очоорой гэж гуйя. Замд гарахынхаа өмнө Крамаренкод чамайг тэнд байхыг харуулмааргүй байна.

- Би ч гэсэн тэгж бодож байна! Санаа зоволтгүй тухтай амар даа, гэртээ байхгүй танилындаа очно.

- Одоо салах ёс хийцгээе. Шөнө штаб руу битгий ирээрэй. Шал дэмий бие биенийхээ сэтгэл зүрхийг өвтгөөд хэрэггүй биз дээ, тохирох уу?

- Тэгье, хайрт минь!

Вера Володяг тэвэрч, тэр ч түүний уруулыг удаанаар озон үнсэв. Хөндийрч, Бережной хэд хэдэн удаа Верагийн гарыг үнсэж, гуйсан нь:

- Чи намайг хүлээгээрэй! Хэн, юу ч гэж ярьсан, шулуухан хэлсэнд уучлаарай, миний цогцсыг үзээгүй цагт хэнд ч битгий итгээрэй. Намайг амьд л гэж бодоорой! Тэгээд ч заавал буцаж ирнэ. Вера минь, чи зөвхөн хүлээж л байгаарай!

- Би хүлээнээ, Володя, чамайг цаг үргэлж хүлээж байх болно. Надад итгэ!

- Би итгэж байна!

- За яв даа. Амар. Дахиад л чамд нойргүй хонох шөнө тохиож. Би ч мөн адил!

- Баяртай, Вера.

- Баяртай, Володенька!

Вера офицер залууг харцаараа үдээд, цэргийн хотхонд орших өөрийнхөө ганц найз хүүхнийдээ очихоор гэрийнхээ эсрэг зүгт алхлаа. Жилийн өмнө цуваанд явж байгаад амь үрэгдсэн ахлагчийн бэлбэсэн эхнэр гарнизондоо үлдсэн байжээ. Хоёр хүүхэдтэй түүний хувьд дээшээ тэнгэр хол, доошоо газар хатуу тул хаачих ч билээ? Бүсгүй ч, түүний талийгаач нөхөр ч асрамжийн газраас гаралтай нэгэн байсан ажгуу. Буланов бүсгүйд байр, ажил олгож, хүүхдүүдийг нь ангийн офицерууд өөрсдийн ивгээлд авсан нь сайн хэрэг болсон амой. Гэхдээ Буланов л энэ ажлыг зохион байгуулсансан! Харин одоо бэлбэсэн эхнэрийг юу хүлээж байгаа бол! Энэ л, хоёр залуухан бүсгүйн ярианы үндсэн сэдэв болж үдэш орой болтол сунжирсан бөлгөө.

Ахмад Антонов, Бережной нар унтаж амарцгаагаад 00:35- д ангийн штаб руу очиход гарах хаалганаас холгүйхэн зам дээр жижүүрийн “ГАЗ-66”, жаахан цаахна захирагчийн “УАЗ” машин зогсож байв. Тамхи татах цэгт, жилийн өмнө офицерийн туслахын мөрдэс гардсан цэл залуухан ахлагч Леха ахалсан гуравдугаар ротын тасаг цэрэг автомат буугаа хөлөн завсраа тавьцгаан суух бөлгөө. Антонов, Бережной хоёрыг хараад тэдэн рүү Леха ойртон очив.

- Нөхөд офицеруудын амрыг эрье!

- Харин Леха чи энд юу хийж байгаа юм вэ? хэмээн Сергей асуув.

- Буцах машины ахлахаар хөөж л байна. Та нар бүгдээрээ явган цэргийн хороонд үлдэх юм байх.

- Ойлгомжтой!

Казбек хүрч ирж мэндлэв.

- Ахлагч аа, чи яасан дүнсгэр байх юм вэ? хэмээн энэ удаа Бережной сониучирхав.

- Үгүй, даргаа, танд л тэгж санагдаж. Би байдаг л янзаараа байна.

- Унтсан уу?

- Ердийнхөөрөө.

Штабын довжооны шатан дээр хошууч Крамаренко гарч ирж, арай хожуухан хошууч Семенов болон дээд удирдлагын штабын хурандаа гарч ирцгээв. Крамаренко бие бүрэлдэхүүнийг хараад, цаг руугаа харц чулуудаж:

- За ингээд! Бүгд ирсэн үү? Антонов, Бережной, Дудашев байна уу?

- Антонов дургүйцлээ илэрхийлэн бувтнаж:

- Байнаа! Харагдахгүй байна гэж үү?

- Антонов, та унтаж амраагүй юм уу?

Ахмад дургүйцлээ үргэлжлүүлэн илэрхийлж:

- Бүгдээрээ ирсэн, ирээгүй нь шууд харагдахгүй байна уу? Гурван хүний хэн нь ирснийг тоолчих тийм хэцүү байна гэж үү?

Крамаренко, ахмадын сөргүүлэн хэлсэн сүүлийн өгүүлбэрийг сонсоогүй дүр үзүүлэн, Семенов руу эргэж, албан тушаалын зэрэглэлийн дагуу хурандаатай харьцах зөвшөөрөл хүслээ. Штабын офицер дүрмийн дагуу илтгэл авах шаардлагагүй гэж үзээд, дараах тушаалыг өглөө:

- Хошууч Крамаренко нэг цэрэг авч “УАЗ” машинд тусдаа дагалдана, ачааны машины ахлахаар ахмад Бережной явна. Бүгд байраа байрандаа!

Офицерууд, ахлагч болон цэргүүд өөр өөрсдийн байраа эзлэв.

Владимир “жаран зургаа"-гийн бүхээгт суухаар зүглэхдээ модот гудамжны зүг эргэн харвал, тэнд бут сөөгний бараан сүүдэрт Вераг зогсож байхыг ялган харлаа.

Бүсгүй үл ажиглагдахыг хичээж байсан ч ахмад түүнийг харчихав. Юутай ч түүнийг гаргаж өгөхөөр Вера ирсэн байлаа!

Бережнойн цээжнээ, гүйн очъё гэсэн тэсгэлгүй хүсэл бадарсан ч, машины дэргэд тэрбээр өөрийгөө хүчлэн барьж, хайртдаа түүнийг харсны тэмдэг болгож, салах ёс хийн гараа өргөв. Вера түүнд хариу болгон мөнөөх үйлдлийг хийлээ. Бережной бүхээгт үсрэн оров. Бүхээгийн цонхоор дахин модот гудамжны зүг харлаа. Володя хэчнээн хичээж харсан ч тэнд одоо хэн ч байхгүй байв. Гэвч бүсгүй тэнд зогссоор байсан агаад энэ бүхнийг мэдрүүлсэн халуун дулаан долгион түүнийг бүрхэх шиг болжухай.

Хайрт минь баяртай. Дараа баяртай учиръя!

Машин хөдөлж, хагас цагийн дараа хоёр машинаас бүрдсэн цуваа мотобуудлагын хорооны дэвсгэр нутагт орж, тус газрын жижүүрийн дохиогоор шууд нислэгийн талбай чиглэн давхилаа. Тэнд тээврийн “Ми-8” нисдэг тэрэг, өргөгч сэнсэн далавчаа дэлгэн аварга том төмөр шувуу адил зогсох ажээ. Цагийн зүү 2:40 -ийг заах бөлгөө.

Хоёр хүн бүхий нисэх баг болон хажуугийн суурин пулеметийн буудагч байраа эзэлсэн байв. Батальоны цэргүүд машинаас буусангүй. Талбай дээр зөвхөн дээд удирдлагын штабын хурандаа, хошууч Крамаренко, ахмад Антонов, Бережной болон ахлагч Дудашев нар л гарав. Хүйтэн сэрүүвтэр байсан агаад доогуур нүүх хар үүлс удахгүй бороо орохыг илтгэнэ. Сэнсэн далавчит машины хэвлийд “эргэлдүүр”-ийн баг болон дарга нь суудлаа эзлэв. Хурандаа бүгдийнх нь гарыг атгаж:

- За, ингээд миний гүйцэтгэх үүрэг дууслаа, та бүхэн сайн яваад хурдан эргэж ирээрэй! Бид графикийн дагуу ажиллах ёстой учраас бүхээгт орохыг хүсье. Яг 3:00-д ниснэ. Нөхөд офицерууд хүндэтгэл илэрхийлье! Та бүхэнд амжилт хүсье!


Top
   
PostPosted: Sep.21.17 9:37 am 
Offline
Гялалзах Одны Гялбаа Гишvvн
Гялалзах Одны Гялбаа Гишvvн
User avatar

Joined: Aug.02.10 8:07 pm
Posts: 275
АРВАН НАЙМДУГААР БҮЛЭГ

Десант шүхрийн хорооны нислэгийн талбай дээр “Ми-8”-ыг бас нэг хурандаа угтан авсан агаад түүний өдөр тутмын хувцасны мөрдсөний зураас болон өмдний хавчаар, хүрмэн дээрх ялгах тэмдэг нь тусгай албаны нэгэн байгууллагад хамаарагддаг болохыг тодорхойлно. Түүнтэй зэрэгцэн энгийн хувцастай эр зогсох амой.

Бетон талбай дээр түрүүлж буусан Антонов “энгийн” эрийг хараад, нэгэн цагт замд гарахынх нь өмнө цэргийн хангалтын ангид түүнд зааварчилгаа өгч байсан эр болохыг шууд танив.

- Хүүе! хэмээн Антонов дуу алдаад. - Танил царай байх чинь ээ! Уучлаарай, нөхөр хурандаа, танилтайгаа энд учирчихлаа.

Тэгээд ахлах офицероос холдож, Марков руу ойртон очив.

- Ахмад уу? Чамайг энд юу авчраа вэ? Үгүй бол агуулахаас шидэгдчихсэн үү?

Марков ийн өгүүлэв:

- Харин чи хэвээрээ л байх шив дээ, Антонов! Чи өөрөө таамаглах ёстой доо, би энд албан үүргийнхээ дагуу байж байна, хэрэв цолоор минь надтай харьцахыг бодож байгаа бол одоо би ахмад биш хошууч!

Антонов гараа савж:

- Хар даа, эргэн тойронд минь юу болоод байнаа! Хаа сайгүй бүгд, хэн залхуугүй нь тэнгэрээс од шүүрч байдаг, зөвхөн би гэдэг амьтан л түүнээс яаж ч хичээгээд барьж авч чаддаггүй шүү!

- Муу л шүүрч байгаа байх нь л дээ.

Сергей ийнхүү асуув:

- Шүдээрээ зуух хэрэгтэй юу?

- Хэн чаддаг чаддагаараа.

- Зөвхөн би л биш. Намайг ямар дуулгаваргүйг харсан биз дээ. Зааварчилгаа аваад харин түүнийг нь зөрчиж ажилладаг. Ийм хүн хэнд таалагдах билээ?

Шинэхэн хошууч ахмадын егөөдөхийг үл ойлгосон дүр үзүүлж:

- Чи юуны тухай яриад байна?

- Кармахаар дайран өнгөрсөн аяны тухай.

- Аа, энэ далиманд хэлэхэд тэр үед дэмий л чи надад итгэхгүй зөвтгөж боломгүй эрсдэл хийж, Ганц нүдтийн зөгийн үүрээр нэвтэрч гарсан юм. Шатаж болох л байсан.

Антонов жуумалзаж, асуусан нь:

- Харин А-1 хавтгайд шатахгүй байсан уу?

Марков нухацтай хариулсан нь:

- Тэнд шатахгүй байсан. Шалгачихсан байсан юм! Чиний дараа бид түүгээр хэд хэдэн цуваа явуулсан. Тэгэхээр чи дэмий эрсдэл үүрч, чиглэлээ өөрчилсөн юм. Харин даваан дээр чамайг гавьяа байгуулсныг хүлээх хэрэгтэй. Реза Вараев гэгч бух гөрөөсийг далаар нь тавьж чадсан шүү!

- Уухай даа, би бух гөрөөсийг далаар нь тавьж, энэ бүхнийг хэрхэн хийхийг зөвлөсөн нь цол нэмж байдаг! Манай армийн хувьд энэ бүхэн туйлын зөв зүйтэй хэрэг. Шат дамжлага дамжина гэдэг ийм л байх нь зүйн хэрэг!

Энэ үед Крамаренко авто тээврийн офицеруудын тусгай бүлэг хүрэлцэн ирсэн тухай хурандаад илтгэв. Энэ үедээ Антоновт сануулга өгөхөө умартсангүй:

- Ахмад аа, ахлах офицер илтгэл өгч байх үед захирагдагч нь үг дуугүй зогсож байх ёстой армийн дүрмийг та мэддэггүй юм уу?

Сергей, Крамаренкогийн зүг зааж Марковт:

- Хошуучаа, энэ этгээдийг харж байна уу? Түүнтэй ойр дотно бай. Та түүнтэй дуугарвал дуу нэг, дугтарвал хүч нэг байх болно.

Марков Сергейд зөвлөж:

- Яв, Антонов, жагсаалд ор! Хошууч зөв юм ярьж байна, харин өөрийнхөө зөвлөгөөг өөр хэн нэгэн хүнд өгөхөөр өөртөө үлдээ.

- Бид яахлаараа тусгайгийнханд хэрэг болдог билээ! Түй, эхээ алдмар, хэмээн юунаас ч юм гэнэт Антонов уурлаж, хамтрагчаа олж гэнэ. Харах царайны тагнуулч гээч!

Гэвч жагсаалд орж зогсов. Хурандаа өөрийгөө Яковлев Юрий Александрович гэж танилцуулав. Тэр шууд л Сергейд хандаж:

- Ахмад Антонов уу?

- Яг тийм!

- Та яагаад цухалдаад байгаа юм вэ?

- Цухалдах аа? Нөхөр хурандаа та юу хэлж байна. Намайг уурлан цухалдахыг хэн хүн харахгүй байх нь өлзийтэй хэрэг болох болов уу! Харин одоо би хэзээ ч байгаагүйгээрээ тайван байна.

Хурандаа анхааралтай гэгч нь Антонов руу харахад гэнэт Сергей агшин зуур ч гэсэн, гаднаа ширүүн төрхтэй энэхүү офицерийн харцанд тайлбарлаж үл болом талархлын гал тодрохыг олж харав. Үгүй бол сэтгэл хангалуун, магадгүй дэмжсэн байж ч болох агаад ямартаа ч буруушаасан шинж байгаагүй болой. Тухайн төлөв байдал Сергейд бага зэрэг гайхшрал төрүүлэв. Юунаас болж тусгай албаны энэхүү хурандаа, хошууч Марковын өөрийнх нь танилцуулснаар түүний туслахад авиргүй аашлах жирийн нэгэн офицерыг өөгшүүлнэ вэ?

Яковлев ирсэн офицеруудыг нисдэг тэрэгний дэргэд удаан саатуулсангүй, тусгайлан бэлдсэн асарт орууллаа.

- За энд, нөхөр Антонов, Бережной болон Дудашев нар 9:00 хүртэл амарцгаа. Өглөөний цайны дараа надтай уулзах болно.

Сергей өөрийн чийрэг биеэрээ цэргийн хатуу орон дээр саван унангаа, асуусан нь:

- Крамаренко харин яах вэ? Түүнд “люкс” өрөө бэлдээ юу?

- Харин энэ бол ахмадаа, танд огтхон ч хамаагүй, гэж хурандаа өршөөн нигүүсэхээ тун амархан уур хилэн болгон ширүүнээр өгүүлэв.

- Бурхан өршөөг. Хурандаа та, Крамаренког эндээс зайлуулснаар бидэнд хэчнээн их тус болж буйгаа өөрөө ч төсөөлөхгүй байна! Хурандаа та, үнэлж баршгүй тус хүргэлээ.

Яковлевын нүднээ, тэр битгий хэл ахлах даргаа овог нэрээр нь дуудсаныг ч үл харгалзан ямартаа ч талархан сайшаан дэмжсэнээ илэрхийлсэн очис дахин гялсхийв.

- За тэгвэл, үнэлэгтүн!

Гэхдээ энэ бүхэн Антоновт л тэгж санагдсан байж ч болох.

Ахлах офицерууд явлаа.

Бережной Дудашев хоёр унтах ороо сонгов. Тамхилцгаав. Унтах хүсэл хэнд нь ч төрсөнгүй. Энд ирсэн зорилгын талаар бодох ямар ч бодол санаа байсангүй агаад өглөө бүх юм тодорхой болох болохоор ярианы сэдэв өдөр тутмын ахуйн шинжтэй байлаа.

Зөвхөн Дудашев үг дуугүй дүнсийж, асрын орой ширтэн хэвтэх бөлгөө. Энэ байдал нь Бережнойн анхааралыг татав.

- Казбек! Чи яачихаа вэ? Сүүлийн үед би чамайг инээхийг огтхон ч харсангүй. Ямар нэгэн юм болоо юу?

- Үгүй дээ, даргаа юу ч болоогүй хэмээн ахлагч хариулаад, зүгээр л бие эвгүйрхээд байна.

- Өвдчихөө юу? Тэгвэл ангийн эмнэлэг явцгаая!

- Хэрэггүй. Ингээд зүгээр болчихно.

- Ээ, Вова минь дээ, Вова минь, чи Казбекыг ойлгохгүй байж, хэмээн Сергей ярианд оролцож, бас дурлалт залуу гээд байгаа юмаа. Тийм ээ тэр өөрийнхөө Дашаг үгүйлэн гуниглаж байна шүү дээ! Таасан уу, Казбек минь?

- Үгүй! хэмээн Дудашев дургүйцлээ илэрхийлэн огцомхон хариулаад, Ер нь Антон чи зүрх сэтгэл рүү минь битгий өнгөлз, болох уу? Та нарт юу хэрэгтэй юм вэ? Хоорондоо л марзганацгаа, намайг тайван орхи!

Түүнтэй гал, ус туулж явахдаа ч Антонов, Дудашевыг ингэж байхыг үзээгүй билээ.

- Казбек, чи яачихаад байгаа юм вэ? Чамд л тусалъя гэж байхад?

- Би хэн нэгнээс тусламж гуйсан гэж үү? Гуйсан уу?

- Чи битгий уурла! Ярих хүсэлгүй байвал дуугүй л байж бай. Гэхдээ ийм ая зантай чи аянд явж болохгүй. Энд үлд. Маргааш энэ талаар хурандаад хэлж, шаардах болно.

Сергей Дудашеваас нүүрээ буруулж, тамхиа асаав.

Казбек орон дээрээсээ босож, суув.

- Уучлаарай, хүүхдүүдээ, огцом зан гаргасанд минь, би хэнийг ч гомдоох гээгүй юм шүү. Антон чи таасан шүү, Даша бид хоёрт л суудал гарсан... Хүссэнээр бүх юм болохгүй юм байна ш дээ. Цаг нь болохоор хэлнэ.

Антонов ахлагч руу эргэн харж:

- Ингэвэл ч болно шүү! Энэ чинь өөр хэрэг. Харин түрүүн шууд цухалдаад л! Бид хоорондоо сөргөлдөх хэрэг байхгүй. Крамаренкотой бол болно. Тэнд бол шал өөр хэрэг шүү! Тэнд цухалдах ч, юу ч биш. Түүний зулай руу гараараа дэлсээд авмаар ч болно. Гэхдээ бид чинь анд нөхдүүд шүү дээ! Үгүй бол би буруу ярьж байна уу?

Бережной Сергейн үгийг дэмжиж:

- Зөв өө, Антон, чиний зөв! Гэхдээ хэрэв Казбек ярих дургүй байгаа бол түүнийг албадах хэрэггүй. Антон чи өөрийнхөө эцэс төгсөлгүй түүхээс ямар нэгэн онигоо ярьсан нь дээр байх.

Хээрийн “Инээдмийн үзүүлбэр” болгох нь ээ? Харин би та бүхний өмнө Петросяны оронд гарах нь, тийм үү?

- Битгий маягла, Антон. Тэртээ тэргүй чи дуугүй байж чадахгүй!

- Энэ бүхнийг ашиглаад та бүхэнд анхааруулахад, буцаж очоод хүн болгоноос ганц юм ууна шүү, тохирох уу?

- Тохирлоо!

- Та бүхэнд амьдралынхаа түүхээс ярих... Ингэхэд, энэ ч болох л юм!

Сергей Дудашевт хандаж:

- Ингэхэд, Казбек чи энэ түүхийг санах л ёстой доо!

- Чухам юу юм вэ?

- Гурван жилийн өмнө хавар оройхон талаар аян хийснийг санаж байна уу?

- Дурсах юмаа олов оо! Тийм ээ энэ гурван жилд эдгээр аялал тооцоонд ордоггүй байсан! Чи байлдааны гаралтын тухай ярьж байна уу?

- За ямар юмных нь байлдаан байх вэ? Шинэ цэргүүдийн сургалт болгож, ердийн, өдрийн цагаар хийсэн зуун километрийн ердийн аялал.

- Тэгэхэд би тэнд байгаагүй. Би тийм аялалд аль эрт ердөө хоёр удаа л явсан.

- Байгаагүй? Чи байхгүй байсан байж болох юм аа... - гээд Сергей бодлогоширсноо, дурсан санаж, чи тэгэхэд байхгүй байсныг би яг санаж байна. Гэхдээ энэ нь ерөнхийдөө хэрэг явдалд хамаагүй! Сонсоцгоо. Бид салааны цуваанд, харин бидний араас, одоо батальонд хүч нэмэгдүүлэн хамгаалж байгаа ротын харьяалагддаг явган цэргийн хорооны цуваа хөрш явцгааж байлаа. Харин тэгэхэд ямар тамтай халуун байсан гэж бодно, дөчин хэм хүрч байсан.

Володя ийнхүү асуув:

- Арай хатуудсан уу?

- Дөчин хэмийн халуун наранд юм чинь тэгж л таараа. Халуун, дээр нь бас тоос босохыг яанаа, машины бүхээгт амьсгал авахын аргагүй бүгчим, хөдөлгүүр халаад байнга зогсож байлаа. Товчхон хэлэхэд там гэсэн үг! Харин замын дунд орчим эргэн тойрон налуу хотгор эрэгтэй нуур тааралдав. Аварга том сумны дэлбэрэлтээс үүссэн хонхор аятай дугуй хэлбэртэй ажгуу. Хамгийн гол нь түүний ус нь цэнгэг агаад хөв хүйтэн. Тэгээд ч дажгүй гүнзгий шүү. Сэлж болмоор гээч. Энэхүү газар үдлэхэд бүрэн тохирч байсан болохоор бид ч яарав. Хүрч очлоо. Бүгд ус руу гүйлдсэн нь ойлгомжтой. Машинуудын хооронд брезент татаж, хурц нарнаас хамгаалж сүүдрэвч хийгээд шууд л нууранд шумбацгаав. Харин тэнд явган цэргүүд усанд сэлцгээлээ. Бид доошилж, арай цаахна уруу газар зогсож, тэд яг хяр дээр буусан юм. Түрүүчийн маягаар ус, брезент гээд л! Бие бүрэлдэхүүндээ халуун хоол өгөхөөр халуун тогоогоо галлав. Товчхондоо бүх зүйл зохих ёсоор болж, тэдний хоцорсон “МАЗ” машин тэнгэрийн хаяанд гарч иртэл онцгой зүйл болсонгүй. Түүний талаар би эргэж ярина. Тэгээд би эрэг дагуу явж, усанд хөгшин, залуу хоёр ахлагч орж байхыг харав. Залуухан нь усанд шумбаад нойтон биеэ хатаахаар зогсож, тамхи татах ажээ. Тэр найзыгаа хэрхэн бажгадаж байгааг сонирхон харах бөлгөө. Цаадах нь усанд бүх биеэрээ оролгүй, өвдөгцөө гүнтэй усанд хавч адил зогсож сарваганах нь нугас хавтгаараа савчих мэт харагдана. Залуу нь түүнд “Степаныч, сайн сэлээч! ” хэмээн хэлэв. Би бараг дэргэд нь байсан болохоор үйл явдлыг сайн санаж байна. За тэгээд ахимагдуу нь хариуд нь түүнд “Явж ажлаа хийхгүй юу гээд гувшаад салахгүй байгаа юм вэ?” гэж хэлэх ажээ. Харин залуу нь харваас Крамаренко адил нойтон хамуу шиг хүн байв. Явахгүй, дахин давтан: “ Үгүй, сайн сэлээч! Степаныч минь, чамайг өшиглөвөл хир хол ус хөөсрүүлэх нь сонирхолтой байна?”- хэмээх бөлгөө. Хөгшин нь залуугаа хөөгөөд л, харин цаадах нь өөрийнхөөрөө далжигнаад л. Энэ үед түрүүн миний дурдсан, явган цэрэг суусан “МАЗ” машин давхин ирлээ. Тийм л зүйл тохиолдох ёстой байсан юм байлгүй, түүний баруун талын урд дугуй нь гэнэт мултарчихдаг байгаа. Машин яасан ч үгүй, жолооч нь амжиж тоормос гишгэснээр хазайж ирээд зогсож, хүрдтэй дугуй нь салж нуурын зүг эрчлэн хурдлав. Яг ахлахуудын усанд орж байгаа газрыг чиглээд шүү. Бүх юм маш түргэн болж өнгөрсөн болохоор би энэхүү ахимаг насны ахлагчид урьдчилан сануулж амжсангүй. Товчхондоо, дугуй нууранд ахлахын ахар сүүлний ар талаас нисэн орж ирлээ дээ.

Усны мандал дээгүүр торпед адил найм метр орчим газар шунгинан өнгөрөв.

Казбек тагнайгаа ташиж, өгүүлсэн нь:

- Алуулах нь байна!

- Тийм шүү! Илэрхий байгаа юм чинь! Гэвч, ахлагчийн аз болоход үл ялиг хальт цохилт авсан. Харин яг оносон бол ч нуруугаа хуга цохиулах байсан! За тэгээд! Ахлагч толгойгоороо нуурын мандал дээгүүр долгион татуулан шунгаж, нэгэн төрлийн хөдөлгөөнт биет боллоо. Дугуй усанд живэн харагдахгүй болж, харин залуу нь элгээ эгштэл хөхөрсөөр элсэн дээр эвхрэн ойчив. Ахимагдуу ахлагч уснаас гарч ирээд залуугаа залхаахаар ойртов. Нөгөөх нь би чамд хүрээгүй ш дээ хэмээн орилох бөлгөө! Харин хэн үүнд үнэмших билээ? Цохихыг хүссэн үү? Хүссэн! Цохисон уу? Цохих цохихдоо ямар хүчтэй байсан гээч! Ахлагч явж чадахгүй байсан агаад хүн тийм хүчтэй цохиж чадахгүй болой. Би юу болж өнгөрснийг тэдэнд тайлбарлаж өгөв. Уснаас дугуйг гаргаж ирснээр зөрчил намдаж билээ. Ахимаг настай ахлагч тэгтэл бөгсөө дараад байв. Цохилт хэдийгээр хальт мөлт авсан ч түүний өгзөгний нэг талыг сахлын хутгаар зүссэн юм шиг ярчихсан байв. Тэгээд залуу нь гэмтсэн эрхтэнд оёдол тавих болж, түүний найз ахимаг нь шархаа илэх амой. Ийм л явдал болж билээ. Би юутай ч зохиож яриагүй шүү. Яг юу болсоныг ярьсан.

- Харин миний хувьд алба хаах анхны ангид очсоноо санаж байна... - хэмээн өөрийнхөө үүх түүхийг Володя эхэллээ.

Тийнхүү хошин шог яриа хөөрөөгөөр цаг авч байлаа. Офицерууд хэдийгээр өдөр унтсан ч гэсэн шөнийн зөөлөн бөхөд өөрийн эрхгүй автаж үүрийн дөрвөн цагт эхлээд Казбек, дараа нь Сергей, тэгээд Володя дараалан унтацгаав. Сүүлчийнх нь, Верагийн дуртай сүрчигний тансаг үнэр ханхлах бяцхан алчуурыг биендээ наасаар зүүрмэглэх ажээ. Түүнд энэ алчуур Вератай цэргийн хотхонд анх уулзсан тэр өдөр бий болсон амой.

Тэд өглөө 7:00-д босов. Нүүр гараа угааж, сахлаа хусацгаав. Хэрэгцээт бүх зүйлсийг хурандаа Яковлевын тушаалаар асарт тавьсан байв. Өглөөний цайны дараа тэдэн дээр хошууч Марков нөгөөх л энгийн хувцастайгаа ирэв.

- Өглөөний мэнд, нөхөд офицерууд! Та бүхнийг хурандаатай уулзахад бэлэн болсоныг харж байна, намайг дагаад явцгаа!

Тэнд тэднийг хурандаа, хошууч Крамаренко хоёр хүлээж байлаа.

Зөвлөгөөн эхлэхээс хэдэн цагийн өмнө Яковлев, Марков хоёр үйлдэхээр хүлээж буй төлөвлөгөөнийхөө эцсийн зааварчилгааг Василькогоос аваад байлаа. Хар санаат генералын тушаалаар хүн бүр /офицерууд бие биенээсээ нууж байв/ бие биенээсээ тусдаа зааварчилгаа авсан амой.

Яковлев мэндлээд, өгүүлэх нь:

- Нөхөр офицерууд, та бүхнийг ажлын ширээнд суухыг урьж байна!

Антон, Бережной болон Дудашев тэдэнд заасан суудалд суув. Байлдааны даалгавар өгөхөд шууд оролцохгүйн тулд Марков арай холхон суудлаа эзлэв.

- За! хэмээн Яковлев үргэлжлүүлэн хэлээд, цаашид хүн бүр мэдэж байх нь зайлшгүй шаардлагатай байгаагийн улмаас ерөнхий тактикийн цагийн байдлын талаар илтгэж байна. Одоо би та бүхэнд улсын онц чухал нууцыг танилцуулах бөгөөд мэдэж авсан зүйлээ штабаас гадагш болон өөр хоорондоо ярих, хэлэлцэх эрхгүй гэдгийг сануулъя. Нууцлалыг даган мөрдөх нь зөвхөн та бүхний өмнө тавигдаж буй даалгаврыг биелүүлэх чухал зорилт төдийгүй та бүхний хувийн амьдралд хамаатай байх болно. Зөвхөн туйлын нууц дэг журмыг дагаж мөрдсөнөөр бидний өмнө тавигдсан чухал даалгаврыг биелүүлэх боломжтой болох юм. Энэ бүхэн ойлгомжтой юу? Одоо даалгаврын тухай яръя. Эхлээд багахан түүх яръя: Чеченийг хамгаалж байгаа хилчид хил залгаа улсын нутаг дэвсгэрээс илгээсэн жингийн цувааг замаас нь барьсан болой. Гаднаас харах юм бол энэ нь байнга л хил зөрчин орж ирэхийг оролдож байдаг ердийн жингийн цуваа байв. Баривчлагааг ердийнхөөрөө хурдан шуурхай болоод мэргэжлийн зохион байгуулсан. Бүх юм энгүүндээ бүтсэн. Гэхдээ хайрцгуудыг нээснээр жингийн цуваа Чеченьд ер бусын ачаа тээж ирсэн нь илэрсэн юм. Нэгдүгээрт гадаад улсын хурдан буудлагын шинэчилсэн загварын зэвсэгүүд. Хоёрдугаарт, мэдээжийн хэрэг бас л хамгийн сүүлийн үеийн загварын лазерын туяаг автоматаар өөрөө мэдрэгч зенит пуужингийн цогцолборууд. Гуравдугаарт, хуяг нэвтлэх чадварыг нь нэмэгдүүлсэн төрөл бүрийн буудлагын зэвсгийн сум хэрэгсэл. Мөн 7.62 мм-ийн шинэ төрлийн сум, хошууч бид хоёр энд туршиж үзсэн. Үр дүн нь гайхалтай! Зэр зэвсэг дунд фосфорын болоод тэсэрдэг сум ч байсан. Гэвч хамгийн гол нь буюу дөрөвдүгээрт энэ бүх зэр зэвсэг дундаас сонирхол татахуйц цүнхнүүд олсон юм. Марков тэдний нэгийг нь үзүүл.

Офицер босож, хучлага брезентийг хуулан авав. Албан өрөөнд байгсдын өмнө модон хайрцаг дотор пластмасс буюу тиймэрхүү маягийн материалаар хийсэн цүнх харагдав.

- Танилц, хэмээн хурандаа цүнхний зүг гараараа дохиод, дайсны фугасын болон зайны удирдлагат минээс хамгаалах манай цахилгаан хамгаалалттай тэмцэх хэрэгсэл байгаа юм. Бид зөвхөн хамгаалах хэрэгслийг ашиглалтын дэгд оруулах радио дохиог өгөнгүүт, тэд энүүхэн дов толгодын араас эсрэг ажиллагаанд оруулж байх юм. Ийм хэрэгсэл арван ширхгийг олзлон авсан байгаа. Тэдний нэг та бүхний өмнө хайрцагтайгаа байж байна. Жингийн цувааны тээж явсан ачаа нь энэ болой.

- Нөхөр хурандаа, асуулт асууж болох уу? гэж Антон асуув.

- Тэгэгтүн!

- Ийм үнэтэй ачааг “чех”-үүд яагаад ердийн аргаар зөөж явсан нь ойлгомжгүй байна? Илүү аюулгүй хувилбар олдоогүй юм байх даа?

- Дайсан ийнхүү “цалгар назгай” ажилласан нь хилийн тэр хэсэгт заставын даргыг хахуульдах боломжийг тэдэнд бид олгож, үүнээс өмнө хэд хэдэн жингийн цувааг нэвтрүүлснээр, энэ удаа дээрх ачааг илгээсэн нь энэ!

- Ойлгомжтой. Товчхондоо “чех”-үүдийг худалдаад авчхаж!

- Тэгж хэлж болно.

Яковлев үргэлжлүүлэн:

- Одоо удирдлагын тавьсан зорилтын талаар яръя. Эндээс, хорооны байрлалаас 12:00 цагт материал хангалтын рот, автын салааны бүрэлдэхүүн бүхий цэргийн цуваа хөдөлнө. Тэднийг десант болон нисэх хүчнийхэн хамгаалах болно. Салан тусгаарлагчдын удирдагчдад тагнуулын байгууллагын сүлжээгээр дамжуулан, чухамхүү энэ цуваагаар үнэт ачааг тээвэрлэж байгаа гэсэн “хумэ” буюу хуурамч мэдээлэл өгөх болно. Үүний тулд энэ бүхнийг хийж байгааг ойлгох байх гэж найдаж байна! Гэхдээ ачааг өөр цагт, өөр чиглэлд, өөр цуваагаар тээвэрлэнэ. Армийн дээд командлалтай зөвшилцсөний үндсэн дээр та бүхэн, цувааны дарга хошууч Крамаренко, ахмад Антонов болон Бережной, мөн ахлагч Дудашев нарын бүрэлдэхүүн энэхүү цувааг авч явна.

- Нөхөр хурандаа, танай “хумэ” үүргээ биелүүлж, босогчдыг төөрөлдүүлнэ гэдэгт та итгэл төгс байна уу? Тэнд, эсрэг талынханд ч тэнэгүүд алба хаадаггүй ш дээ. Харин ч удирдах албан тушаалтных нь дунд тухайн цагтаа Афганистан болон бусад зэвсэгт мөргөлдөөнд оролцож явсан үлэмжхэн туршлагатай мэргэжилтэн болох офицерууд цөөнгүй байгаа шүү дээ, хэмээн Антонов асуугаад, миний мэдэхээр “чех”-ийн сөрөг тагнуул нь манай хүчний байгууллагуудын түвшинд хүрсэн, мөн хэлхээ холбоо тогтоосон байдаг.

Энэ бүхнийг ярих завсраа Сергей тохиолдлын маягаар Марков руу хяламхийн харахад, тэрбээр энэ бүхэн өөрт нь огт хамаагүй дүр үзүүлэн зогсох бөлгөө.

Хурандаа ийнхүү хариуллаа:

- Ахмад аа, энэ бол зөвхөн таны л хувийн бодол. Сөргөлдөгч талын сөрөг тагнуул ажиллаж байгааг би үгүйсгэхгүй ч, тэдний үр дүнтэй үйл ажиллагаа өчүүхэн төдий юм. Энэ бүхнийг батлах олон жишээг би дурдаж чадах юм. Гэхдээ үндсэн сэдвээ үргэлжлүүлэн ярих нь илүү чухал болов уу. Та бүхний тусгай үүргийн талаар тодорхой ярьцгаая. Газрын зурагт анхаарал хандуулна уу!

Марков босож дүүргийн газрын зургийг дэлгэв.

Хурандаа заалтуур модоор зааж үүрэг тавьж эхэллээ:

- Яг энд бид байж байна. Десант шүхрийн хорооны байрлалыг чагтаар тэмдэглэсэн байгаа. Эндээс хоёр зам салаалдаг. Нэг нь үндсэн, хорооны хангалт үйлчилгээний зам. Нөгөө нь орхигдож, үнэн хэрэгтээ ашиглахаа больсон зам агаад Хуучин хавцалд орших Артум-Калегийн зүг чиглэсэн Хагархай цохио буюу уул нурууд руу явах замд тулж очдог юм. Цохионоос мөн хоёр зам салах бөгөөд нэг нь зүүн гар тийш сууринг чиглэсэн зам, нөгөө нь баруун гар тийш Оростой хиллэх засаг захиргааны хил хүртэл үргэлжилдэг.

Антонов ийн асуулаа:

- Юу гэв ээ, нөхөр хурандаа, цаашид Оросын бүрэлдэхүүнд Чечень орохгүй хэрэг үү?

- Уучлаарай, ахмад аа, би андуурчихлаа. Таныг, надаас өө сэв хайж, анхаарал тавьж сонсох юм гэж бодсонгүй. Оросын Холбооны Улсын бүрэлдэхүүний нэгэн улсын засаг захиргааны хил хүртэл гэж залруулж хэлье. Антонов, таны санаанд таарч байна уу?

- Бүгдэд нь таарч байгаа байх! Тэгэхгүй бол бид энд байж яах юм вэ?

Тэр даруй Крамаренко босож:

- Нөхөр хурандаа, өөрийнхөө захирагдагчид хоёр үг хэлэхийг зөвшөөрнө үү?

- Тэгэгтүн!

Батальоны штабын дарга захирагдагчдаа хандаж:

- Антонов! Та өөрийнхөө үйлдлээрээ хурандаагийн ажилд төвөг учруулж байгаагаа ухаарахгүй байна уу? Элдэв долоон юм ярьж маяглаж болоо юм биш үү? Тэр тусмаа цувааны даргын хувьд надад үүрэг өгч байгаа бөгөөд бидний хамтдаа хийх тэр бүхний талаар мэдэж байг гэж таныг энд оролцуулж байгаа юм. Ажилд саад болоод байлгүй, зүгээр л сонсож бай! Харин таны асуултанд би дараа нь өөрөө хариулах болно.

Энэхүү Чеченьд болж буй байлдааны ажиллагаанд ганц ч удаа оролцож үзээгүй штабын хархны биеэ тоосон хуурмаг төрх Антоны уурыг хүргэж:

- За! Чи хариулж харагдаач! Ер нь, нөхөр хурандаа, бид хэд эндээс гарвал яасан юм вэ? Ерөнхий үүрэг бидэнд ойлгомжтой. Бидэнд хамаагүй юм сонсож, цаг алдаж яах ч юм билээ?

- Үгүй, нөхөд офицерууд, дүрэм журмын хувьд Крамаренкогийн зөв хэдий ч, даалгаврыг та нар бүгдээрээ мэдэж байх ёстой, яагаад гэвэл дайнд юу ч тохиож болно. Хошууч амь үрэгдвэл, удирдлагыг Антонов өөртөө авна, түүний дараа Бережной гэх мэтчлэн үргэлжлэх ёстой. Та нарыг дотроо толхилцохоо хойш нь тавихыг хүсэж байна. Үгүй бол цувааны удирдах бүрэлдэхүүнийг өөрчлөх цаг надад хангалттай байгаа бөгөөд тэгэх юм бол миний бодлоор, та бүхнийг армид барьж байхгүй л болов уу!

Энэ үед ярианд хошууч Марков оролцож:

- Нөхөр хурандаа, үг хэлэхийг зөвшөөрнө үү?

- Хошууч аа, яригтун!

- Юрий Александрович, би юуны өмнө хошууч Крамаренког дайн байлдааны туршлага байхгүй гэдэг үнэнийг хүлээн авч, Антонов асуулт тавьж байгаа нь маяглаж байгаа бус нөхцөл байдлыг тодруулах гэж байгаа юм гэдгийг хэлэхийг хүсэж байна. Тэрбээр дайтах туршлага бүхий дайчин офицер бөгөөд цэвэр үнэнийг хэлэх юм бол түүнд л цувааг удирдах үүрэг өгөх байсан юм. Гэвч хошууч Крамаренког томилсон тул энэхүү шийдвэрийг шүүмжлэн хэлэлцэх эрх бидэнд байхгүй. Гэхдээ би хошууч танд, тулаан болсон үед ахмадтай та зөрчилдөлгүй, харин ч түүний юу ярихыг анхааралтай сонсож байгаарай гэсэн зөвлөгөө өгье. Мэдээжийн хэрэг, түүнтэй харьцах таны харьцаа цэргийн дүрмийн хүрээнээс халих ёсгүй. Нөхөр хурандаа, миний хувьд хэлэх зүйл минь дууслаа

Антонов, гэнэт түүнийг дэмжсэн Марковын зүг гайхшран ширтэв. Тэгээд хэлсэн нь:

- Зүгээр ээ, нөхөр хурандаа, санаа бүү зов! Ингэхэд одоохондоо ингэж хэл амаа билүүдэж, дээрэлхэж л байг, сум шунгинаж, бөмбөг дэлбэрэх дуу хавсран нижгэнэх тэр цагт, бурхан минь энэ бүхэн бүү болоосой, хэн нь юу ярихыг харах болно!

Хурандаа гарынхаа алгаар ширээ алгадаж:

- Гүйцээ! Наад маргаан будлианаа дуусга. Үйл ажиллагааныхаа төлөвлөгөөг хэлэлцэх асуудлаа үргэлжлүүлье! Энэ бол их энгийн. Тагнан турших хоёр машин болон хорин хүний бүрэлдэхүүнтэй десантын салаа дагалдуулан, мөн хосолмол зенитийн төхөөрөмжөөр зэвсэглэсэн зургаан машин бүхий цуваа 7:00-д эндээс аянаа эхэлнэ. Аян хуучин хэзээ нэгэн цагт ашиглагдаж байгаад орхигдсон замаар Хагархай цохио байрлах талбарт хүрэхээр явах болно. Энэ нь эвдэрсэн гүүрний дэргэдэх гармаар гатлах байгалийн усан саад бүхий жаран гурван километр маш муу замаар явна гэсэн үг. Зураг дээрх яг энэ байрлалд, хэмээн хурандаа уулын голын мурилзсан хөх туузан зураасны дэргэдэх цэгийг заагаад, тэнд десантчид хамгаалж буй цэгт үдлэх болно.

Тэр үргэлжлүүлэн ярихынхаа өмнө үгээ завсарласнаа:

- Хил залгаа Холбооны нэгэн мужийн нутаг дэвсгэрээс яг 7:00 цагт мөн ийм л зайтай газраас та бүхнийг угтан мина илрүүлэгч бүхий хоёр танк болон десантын дайралтын ротоор хүч нэмэгдүүлсэн автын салаа гарах болой. Энэ нь замыг минажуулсан байж болзошгүй гэдгээр тайлбарлагдах амой. Хэрэв талбарын төвөөр баримжаа авах юм бол арван километрийн бүсэд та бүхэн десантынхантай холбогдож болно. Уулзах нууц нэрийг Крамаренко мэдэж байгаа. Гэхдээ энэ бүхэн ёс төдий л зүйл л дээ! Надтай, цуваа болон угтаж буй хүчний хооронд тогтмол холбоо барьж байх болно. Түүнчлэн хорооны талбай дээр өглөө галын дэмжлэг үзүүлэхээр гурван “Ми- 24М” нисдэг тэрэг байрлах болно. Энэ нь та бүхэнд шаардлагатай үед агаараас халхлах халхлалт болох юм. Та нарын эхний дуудлагаар л би нислэгийн салааг агаарт хөөргөх бөгөөд