#AsuultSambar :

МОНГОЛ УЛС МАНДАН БАДРАГ!
It is currently Nov.20.17 1:09 pm

All times are UTC+09:00




Post new topic  Reply to topic  [ 1 post ] 
Author Message
PostPosted: Aug.25.17 12:02 pm 
Offline
Нутаг Нугын Шvтээн Гишvvн
Нутаг Нугын Шvтээн Гишvvн
User avatar

Joined: Nov.11.09 8:59 pm
Posts: 791
Location: Элдэв-Очирын ойролцоо 5н давхарт
За бүгдэд нь намрын сайхан өглөөний мэндийг хүргэхийн ялдамд :brows: энэхүү гайхалтай зохиолчийн уран бүтээлийн талаарх хэлэлцүүлгийг нэгэн сайхан шүлгээр нь эхлүүлсүү :bigthumpup:


Мод шарлах нь,
Нэг л өглөө намар болчих нь
Шинэ, үл таних баяр түрнэ.
Танигдахгүй, шинэ бүхний гүнд
Баяртай учралууд бий мэт
Тэсгэлгүй бодол сэрчигнэх нь
Хаа эртийн биелээгүй мөрөөдөл шиг.
Огт танихгүй бүсгүй инээмсэглэчихээд
Хажуугаар өнгөрөх нь
Хаа нэгтээ тохиосон учрал шиг.
Ахиж хэзээ ч тааралдахгүй
Тэр бүсгүйн сүрчигний үнэр…
Алхаан дороос хаа нэг навч шужигнана.
Мод хамгаас гоо,
Дун шар навчсын гүнд байх цагтаа
Нэг л салхинд нүцгэрчих нь
Хачин, нууцлаг, ганцхан удаа бодогдсон,
Хайхрамжгүй, одоо мартагдсан хүслийг
Сэрээж ядна.
Тэнгэр цэлмэх нь,
Цэлмэх тусам нь сэрүү унах нь
Намайг зуурдын нойрноос дуудаж,
Үүрдийнхээр бүүвэйлнэ.
Ингээд үхлээ гэхэд,
Хоёр дахь амьдрал гэж байдаг бол
Эргээд яг энэ л заяандаа унах сан.
Хэзээ ч биелэхгүйг нь мэдсээр атлаа
Мөрөөдөж ханахгүй явсан бүхнээ
Ахиад үнэн голоосоо мөрөөдөх сөн.
1998.9.24-25.
--
“БЯСАЛГАЛ” түүвэр, 42-43.

_________________
Засагт ханы хөх хар


Top
   
Display posts from previous:  Sort by  
Post new topic  Reply to topic  [ 1 post ] 

All times are UTC+09:00


Who is online

Users browsing this forum: No registered users and 3 guests


You cannot post new topics in this forum
You cannot reply to topics in this forum
You cannot edit your posts in this forum
You cannot delete your posts in this forum
You cannot post attachments in this forum

Search for:
Jump to:  

Copyright Asuult.NET © 2000-2015.
Administrative Contact: Khundaga Khurelbaatar [hundaga@hotmail.com]
Tel: 1-888-303-4927, Fax: 1-888-406-2264.
Powered by phpBB © 2000-2015 phpBB Group. Powered by phpBB® Forum Software © phpBB Limited