#AsuultSambar :

ASUULT.NET - МОНГОЛ УЛС МАНДАН БАДРАГ!
It is currently Sep.21.19 12:59 am

All times are UTC+09:00




Post new topic  Reply to topic  [ 1111 posts ]  Go to page Previous 137 38 39 40 4143 Next
Author Message
PostPosted: Mar.26.19 1:18 am 
Offline
Давамгайлагч Гишvvн
Давамгайлагч Гишvvн
User avatar

Joined: Jul.30.06 7:33 am
Posts: 899
Location: Holland
Бүлэг 24

Райли, Билл хоёрыг Синг Сингийн албан өрөөнд орж ирэхэд Райлид хамгаалалтын албаны дарга Гарт Пайл өөрт нь яагаад ч юм дургүй байх шиг санагдав. Яагаад гэдгийг нь тэр мэдээгүй боловч удахгүй энэ тухай мэдэж авна гэдэгтээ итгэлтэй байлаа. Райли, Билл хоёр түүнд өөрсдийгөө танилцуулав. Ширүүн байрын төрхтэй тэр эр төмөр хуурайдах мэт хяхтнасан хоолойгоор
- Мөрдөгч Райли Пэйж гэсэн үү? хэмээн бувтнаад уруул дээрээ хүйтэн инээмсэглэл тодруулахыг харсан Райли
- Таныг миний талаар сонсож байсан гэж таалаа гэж хэллээ
- Өө тэгэлгүй яахав. Та чинь Шэйн Хатчерын найз шүү дээ. Эндэхийн хүн бүр та хоёрын бяцxан уулзалтуудын талаар мэднэ. Хатчер яг одоо юу хийж байгааг чи хэлж өгч чадах уу? Та хоёр холбоо барьж байгаа биз дээ?
Райлиг зүүгээр хатгаад авах шиг болов. Түүний хэлсэн үгнүүд мэдээж доромжилсон өнгө аястай байлаа. Энэ эр өөрт нь яагаад дайсагнасан шинжтэй хандаад байсныг Райли ойлгов. Тэр оргосон хоригдолтой уулздаг байсан учраас шоронгийн ажилтнууд түүнийг найрсгаар угтаж аваагүй ажээ.
Райлид гомдолтой байсан ч тэр Пайлд буруу өгч чадсангүй. Тэгээд ч түүний өөрийн мэдэлгүй хэлсэн үгэнд үнэний хувь бас байгаа. Райли Хатчертай холбоо бариагүй гэж шууд мэлзэж чадахгүй. Хатчер Сиракузад түүн рүү дайрч байсан, гэхдээ Райли энэ талаар ахмадад сайн тайлбарлаж чадахгүй нь мэдээж. Райли Хатчер өөр лүү нь утсаар ярьсан, бас эд мөрийн баримт авахуулахаар наашаа явуулсан гэдгийг түүнд ярихыг хүссэнгүй. Тэрбээр
- Өнөөдөр би Орин Роудсыг илүү сонирхож байгаа гэж хэллээ.
Пайл мэл гайхаж хөмсгөө өргөсөн харагдана.
- Бараг долоо хоногийн өмнө шоронгоос суллагдсан тэр нөхөр үү? Түүнийг яагаад сонирхоод байгааг чинь би ойлгохгүй байна. Тэр хумсны толион чинээ ч алдаа гаргаж байгаагүй, цэв цэвэрхэн байсан. Миний хамгийн сүүлд сонссоноор тэр төрсөн хот руугаа буцсан гэсэн.
Хамгаалалтын албаны ахмад Роудсын үйлдсэн хэргийн талаар сонсож амжаагүйг мэдээд Райли дотроо баяртай байлаа. Хатчер олон нийтийн анхаарлыг үнэхээр их татаж байгаа ажээ.
- Тэр тийшээ очоогүй хэмээн Билл хэлээд
- Роудс Өмнөд Каролинд нэг хүн алсан. Тэр хохирогчоо маш удаан тарчилгаж, арван есөн сумаар буудаж алсан гэсэнд Райли
- Энэ хэргийн өмнө тэр миний гэрт миний охин руу дайрсан. Тэр зогсохыг хүсэхгүй байгаа. Бас тэр одоо эрх чөлөөтэй сэлгүүцэж явна хэмээн нэмж хэлэв.
Пайл үнэхээр гайхжээ.
- Би үүнийг гадарлах ёстой байжээ. Энэ тухай би үнэхээр сонсоогүй. Бас ийм зүйл болно гэж би төсөөлж ч байсангүй.
- Би түүний хоригдож байсан өрөөг хармаар байна гэж Райлиг хэлсэнд тэр мөрөө хавчаад
- Ингэх ямар шалтгаан байгаа юм бэ? Тэр эндээс гарахдаа хувийн эд зүйлсээ бүгдийг нь аваад явсан. Хэрэв тэр ямар нэг зүйл мартсан бол шоронгийн ажилтнууд энэ хооронд аль хэдийн олчих байсан. Одоо тэр өрөөнд өөр хоригдол байгаа гэлээ.
Райли хариу хэлсэнгүй. Эцэст нь хамгаалалтын албаны эр
- За яахав, хэрэв та хүсэж байгаа бол татгалзах зүйл алга. Гэхдээ өөрийг чинь найрсгаар утгаж авна гэж найдах хэрэггүй шүү гэж хэллээ.
Райли, Билл хоёр Пайлыг дагаж, төөрмөөр олон хаалга, хонгилуудыг дамжиж явсаар эцэст нь тэд хорих өрөөнүүд байдаг хэсэгт хүрч ирэв. Нэг талдаа өндөр цонхнуудтай, харин нөгөө талд нь доод давхраас эхлээд дээшээ тааз хүртэл хорих өрөөний торон хаалтууд нэг эгнээгээр жирийтэл байрласаныг хараад Райлигийн толгой эргэх шиг болов. Нэг хоригдол хорих зориулалттай өрөөнүүдийн хажуугаар алхаж явахдаа Райли өрөө маш жижигхэн болохыг харж амжлаа. Өрөө болгон нэг ор, нэг шүүгээ, нэг жорлонгийн суултуур, бас нэг угаалтууртай ажээ. Зарим өрөөнд маш их эд хогшил харагдаж байхад зарим нь хоосон цулгуй байлаа. Зарим хоригдол бага зэрэг өөрийн гэсэн орчин бүрдүүлэх бололтой торон хаалтаа гар нүүрийн алчуураар битүүлсэн харагдана. Райлид хорих өрөөнүүд зэрлэг амьтан хашдаг тортой адилхан санагдав.
Гэхдээ яг энэ үед өрөөнд хоригдож буй эрчүүд араатан шиг авирлахыг харсан Райли тэднийг үл тоосон шинж гаргах хэрэгтэй байлаа. Эмэгтэй хүн харсан эрчүүд ичгүүргүй шалиг үгс чулуудаж, торны завсраар гараа сунгаж биед нь хүрэхийг оролдоно. Райли сунгасан гарнуудаас холдтол Билл
- Чи зүгээр үү? хэмээн санаа нь зовсон байртай асуув.
- Би зүгээр.
- Эдгээр залуус 1828 онд энэ газрыг анх нээх үед энд байгаагүйдээ өөрсдийгөө азтайд тооцох ёстой гэж Пайл чимээ шуугианыг дарахаар чанга дуугаар хэлэв.
- Тэд бүгд хулгана шиг чимээ аниргүй байх ёстой. Хэрэв хэн нэгэн торны цаанаас цухуйж харагдвал есөн сүүлт муураар (ташуур) шууд л хайр найргүй ороолгуулдаг байсан.
Тэрхүү дүр зураг Райлигийн нэг аймшигтай дурсамжийг сэргээлээ. Өнгөрсөн жил тэр хорьж байсан хохирогчдоо есөн сүүлт муураар ташуурдаж тамладаг байсан сэтгэцийн өвчтэй алуурчныг мөрдөж байжээ. Хамгийн сүүлд харанхуй зооринд түүнтэй хамт байх үед алуурчин Райлигийн нүүрийг ташуураар ороолгосон билээ. Одоо түүний нүүрэн дээр бүдэгхэн сорвины ором байдаг.
Үүнийг эргэж дурсахаа боль хэмээн тэр өөртөө хэллээ. Чи энд нэг зүйлийн учрыг олохоор ирсэн.
Райли, Билл, Пайл гурав луу нэг залуухан хянагч хүрч ирлээ. Тэрбээр Райлиг хараад хачин жуумалзсанаа
- Хөөх, энд нэг танил царай байх чинь хэмээн хэлсэнд Пайл
- Чи юуны талаар яриад байна, Финни? гэх асуулаа.
- Энэ эмэгтэйгээс өөрөөс нь асуу гэж хянагч хэлэв.
Түүний юу яриад байгааг Райли ойлгосонгүй. Хянагч эр Райлиг анхааралтай харснаа
- Та Орин Роудсын найз хүүхэн биш биз? хэмээн асуулаа.
Райли маш их цочирдов. Тэрбээр
- Чи юу яриад байна? хэмээн асуулаа.
- Роудс өрөөнийхөө ханан дээр таны маш олон зургийг наасан байсан. Бараг шүтээн шиг, Библийн судар, шашин шүтлэгтэй холбоотой номнууд болон Исүс Христ зэрэг бурхдын зурагнуудын яг голд тавьдаг байсан.
Райлигийн дотор муухайрав. Тэрбээр үнэхээр Роудсын өшөө хорсол, үзэн ядалтын шүтээн байсан гэдгээ мэджээ. Роудс өөрийг нь ямар их ажиглаж, мөрдөж мөшгөдөг байсныг мэдээсэй гэсэндээ Хатчер түүнийг наашаа явуулсан гэж үү? Үгүй, энд түүний мэдэх ёстой өөр зүйл байгаа.
Пайл хянагчид хандаж
- Энэ хүн бол мөрдөгч Райли Пэйж гэж танилцуулсанд хянагчийн царай тэр дороо хувьсxийн өөрчлөгдөж хүндэтгэсэн шинжтэй боллоо. Тэрбээр
- Өө, Шэйний дотны найз байх нь. Энэ чинь харин өөр хэрэг шүү гэснээ
- Гэвч та түүнтэй уулзахаар ирсэн бол таныг алдаа гаргажээ гэж би эмээж байна. Тэр энд хэзээ буцаж ирэхийг би хэлж мэдэхгүй. Эсвэл та өөрөө үүнийг мэдэж байж магадгүй хэмээн нэмж хэлээд инээмсэглэв.
Хянагчийн нүдэнд нэг хачин оч гялалзахыг Райли анзаарлаа. Энэ хянагч Хатчерыг эндээс оргоход ямар нэг үүрэг гүйцэтгэсэн юм биш биз? Тэр дотроос ямар нэг тусламж авалгүйгээр эндээс гарч чадахгүй байсан. Хатчер эгэл жирийн нэг хянагчид ачааны тэрэгний жолоочийг харамгүй шагнаснаас илүү ихийг өгсөн байх магадлал өндөр байлаа.
Энэ хянагч намайг Хатчертай ямар холбоотой гэж бодсон юм бол? хэмээн бодох үед Райлигийн ам гашуу оргив. Пайл хянагчид хандаж
- Пэйж Роудсын хоригдож байсан өрөөг харахаар ирсэн гэж хэлэхэд
- Өрөө ердөө энүүхэнд байгаа хэмээн тэр хэллээ. Тэрбээр тэр гурвыг дотор нь сахал самбай болсон аварга биетэй хоригдол орон дээр хэвтэж буй өрөө рүү дагуулж очив. Хянагч хоригдолд хандаж
- Ханфорд, бидэн дээр нэг алдартай зочин ирсэн. Энэ хүн бол ХМТ-ны мөрдөгч Райли Пэйж гэж хэллээ.
Хоригдол өндийж суугаад Райлиг ихэд сонирхсон байртай ажиглаж харав.
- Танилцахад таатай байна хэмээн хоригдол хэлээд
- Гинжит Шэйн таныг маш их магтаж ярьдаг байсан гэлээ.
Райли үл тоомсорлосон царай гарган өрөөг шагайж харахад хоригдол
- Орж ирээд сайн хараад ав гэж хэлэв.
Райли Пайл руу зэрвэсxэн харвал тэр их болгоомжилсон шинжтэй харагдана. Түүний юу бодож байгааг Райли таамаглажээ. Царайлаг эмэгтэй хорих өрөө рүү орох нь шууд асуудал үүсгэж мэдэх байлаа. Билл ч гэсэн тайван бус болсон харагдана. Гэвч Райли огтхон ч айсангүй. Тэрбээр байдлыг зохицуулж гэж бодоод Пайлд хандаж
- Намайг өрөөнд оруулаач гэж хэлэв.
Пайл мөрөө хавчсанаа торны хаалгыг онгойлголоо. Тэрбээр арагшаа нэг алхам ухарч зогсохдоо цохиур мод, перцтэй шүршигчээ тэмтэрч харагдав. Хоригдол Райлид өрөөгөө харуулахаар орны хөлд хана руу харж зогслоо. Райли орон доогуур шагайж харах үедээ толгойгоо гэлжийлгэж хоригдол руу хальт харав. Хоригдол эр айлгаж сүрдүүлсэн хөдөлгөөн огт үзүүлсэнгүй. Райли өрөөг хурдан гүйлгэж харлаа. Өрөөнд ямар нэг зүйл нүднээс далд нуучихаар булан тохой, нүх сүв харагдсангүй. Роудсын энд байсан гэмээр бүх шинж тэмдэг ул мөргүй алга болжээ.
Гэвч Райли бүгдийг шалгаж үзсээр байв. Аварга эр түүнийг бахархаж хүндэтгэж байна уу гэмээр сонин харцаар ширтэх ажээ. Түүний Хатчертай холбоотой гэсэн цуу яриа түүнд нөлөөлсөн бололтой. Хачин санагдах хэдий ч яагаад ч юм Райли өөрийгөө энэ гэмт хэрэгтэнтэй гэртээ тааралдсанаас илүүтэй энэ өрөөнд хамт байх нь хамаагүй аюулгүй юм шиг санагдав. Тэрбээр гэрт нь Роудсын дайрч орсныг санаад
"Магадгүй энд илүү аюул осолгүй байж мэдэх л юм" хэмээн бодлоо.
Райли Хатчерын гараар бичсэн зурвасыг дахиад санав.
Чи хуучин андаа гомдоож болохгүй.
Хатчер тэдний "нөхөрлөл"ийг энэхүү хоригдол болон шоронгийн хянагчид юу гэж тайлбарладаг байсан бол хэмээн бодоод Райлигийн чичрүүдэс өөрийн эрхгүй хүрэв. Түүнийг өрөөнөөс гарахад Пайл торны хаалгыг цоожилж байхдаа
- Чи нэгэнт энд ирсэн болохоор Хатчерын өрөөг сонирхож үзмээр байна уу? гэж асуулаа.
Райли энэ сайхан санаа эсэхэд эргэлзсэнээ Хатчерын бичсэнийг дахиад санав.
"Cell" -ийг очиж шалга.
Хатчер хэний өрөөг шалгах ёстойг дурьдаагүй байсан. Тэгэхээр тэр буруу өрөөнд ирсэн юм болов уу? Хатчерын шоронгийн өрөөг шалгалаа гээд ямар ашиг байна? Өдийд эд мөрийн баримт болчихоор бүх зүйлийг хураагаад авчихсан болохоор тэнд харах зүйл үлдээгүй биз.
Гэнэт Райли зурвасанд байсан бас нэг зүйлийг саналаа.
Нар хэзээ ч тусдаггүй өрөөнд нэг зүйл нуусан байгаа.

_________________
Sakura


Top
   
PostPosted: Mar.26.19 10:14 am 
Offline
Yнэн Дийлцэн Гишvvн
Yнэн Дийлцэн Гишvvн

Joined: May.10.10 2:23 am
Posts: 812
хамгийн чухал дээрээ дуусчихлөөөөө, одоо хүлээж бхаас


Top
   
PostPosted: Mar.26.19 6:14 pm 
Offline
Давамгайлагч Гишvvн
Давамгайлагч Гишvvн
User avatar

Joined: Jul.30.06 7:33 am
Posts: 899
Location: Holland
Яг тэр мөчид Райли нурууг нь ээж буй нарны гэрлийг анзаарав. Тэр эргэж торон хаалт бүхий хорих өрөөнүүдийн эрсрэг талд байгаа өндөр цонхнуудыг харлаа. Тэрбээр уур нь бага зэрэг хүрэв. Хатчерын дүрсэлж бичсэн газар энэ биш гэдгийг тэр шууд ойлгох ёстой байжээ. Тэр дахиад шинэ онол дэвшүүлэх хэрэгтэй болов.
Райлид нэг санаа төрлөө. Тэр хянагч Финни рүү эргэж хараад
- Роудсын хоригдож байсан өрөөнөөс чи юу юу санаж байна? Чи тэнд миний зурагнуудаас гадна Библи, шашин шүтлэгтэй холбоотой бомнууд, Исүс Христийн зураг харсан гэсэн. Түүнд өөр юу байсан бэ? хэмээн асуулаа.
- Сонирхол татах зүйлс байгаагүй. Тэр шамдан суралцдаг байсан болохоор түүнд маш их ном байдаг байсан.
Райлигийн бодол улам бүр баталгаажсан тул Пайлд хандаж
- Би номын сан руу очиж үзмээр байна гэж хэллээ.
Пайл тэднийг хорих өрөөний хэсгээс дагуулж гаран дахиад хэд хаалга хонгилоор дамжиж явсаар шоронгийн номын санд хүрч ирэв. Энэ олон эгнээ бүхий номын тавиуртай нилээд том нэг хүний зориулалттао өрөө байлаа. Өрөө нэг ч цонхгүй болохыг Райли шууд анзаарав. Тэр Биллд хандаж
- Бид зөв газраа ирсэн гэж би бодож байна хэмээн хэллээ. Гэвч энд юу байгаа юм бол? Тэр зүйлийг хаанаас эрж олох вэ? Тэрбээр Хатчерын зурвасыг дахиад бодлоо. Тэр "Cell" -рүү очиж шалга" гэдгээрээ юуг илэрхийлсэн юм бол?
"Cell" гэдэг үгийг том үcгээр бичиж доогуур нь зурж тэмдэглэсэн байжээ. Хатчер энэ үгээр шоронгийн өрөөг биш харин энэ номын санд байгаа нэг зүйлийг хэлжээ гэдгийг Райли одоо л ойлголоо.
- Надад түр хугацаа өгөөч гэж Биллд хэлээд тэр номнуудыг каталогоор ангилсан тавиуруудын дундуур орж алхав. Райли тэр дороо "Шинжлэх Ухаан" хэмээн бичсэн тавиурын дэргэд хүрч ирлээ. Тэр хэсэгт тавьсан номнуудыг хурдан гүйлгэж харсаар эцэст нь "Cell Biology" xэмээн гарчигласан номыг олов.
Райлигийн амьсгаа давхцлаа, тэрбээр зөв газраа ирсэн гэдгээ мэджээ. Тэр номыг тавиур дээрээс авч хуудаснуудыг хурдан эргүүллээ. Номын дунд хэсэгт сонингоос тасалж авсан жижигхэн цаас хавчуулжээ.

Тавилгатай өрөө.
Хөлсний төлбөрт тавилгууд, цахилгаан, хий, усны үнэ багтсан. Зурагтын кабел, утасны үнийг тусад нь тооцно.


Зарлалд бас холбоо барих утасны дугаарыг дурьджээ.
Райли нөгөө цаасаа Биллд өгөхдөө
- Би үүнийг оллоо. Роудсыг яаж олохоо би мэдчих шиг боллоо. Бид энэ дугаар луу залгах хэрэгтэй гэж хэлэв.
Тэгтэл номын сангийн эрхлэгч өөрийг нь ажиглан харж буйг Райли анзаарлаа. Туранхай нүүр нь хорон санаатай элээ шувуутай их адилхан харагдах тэрбээр Райли руу инээмсэглэв. Түүнийг нэг зүйл олсон гэдгийг энэ эр мэдэж байлаа. Райлигийн нуруугаар хүйт оргив. Энэ зарлал номын завсар хавчуулаастай байгааг, бас Райлиг энд ирж энэ зарлалыг эрж олно гэдгийг ч мэдэж байжээ.
Тэр энэ хэрэгтээ ямар холбоотой юм бол? хэмээн Райли өөрөөсөө асуулаа. Райлигийн толгойд олон янзын хувилбар эргэлдэнэ. Орин Роудс энэ номыг буцааж тавих үед номын санч зарлалыг анзаарч харсан байж магадгүй. Тэр зарлалыг номын завсар үлдээж, Хатчерыг сонирхож магадгүй гэж бодоод түүнд мэдэгдсэн байж мэднэ.
Райли лангуунд дөхөж очин номын санчийг ууртай харцаар ширтээд
- Чи юу мэдэж байгаа юм бэ? хэмээн асуув.
Номын санч инээмсэглэсэн хэвээр мөрөө үл мэдэг хавчаад
- Юуны тухай? гэж эргүүлж асуусанд
- Энэ тухай гэж хэлээд Райли нөгөө жижигхэн цаасаа нүүрэн дээр нь савчууллаа.
Номын санч их л баясгалантай харагдана. Тэрбээр
- Би үүнийг анх удаа л харж байна хэмээн хэлэв.
Райли түүний нүд рүү цоо ширтлээ. Гэвч тэр эр нүдээ цавчилсангүй, инээмсэглэсээр зогсоно. Түүнд дахиад асуулт тавиад нэмэргүй гэдгийг Райли ойлгожээ. Номын санч эр Хатчерын "хуучны андууд" хэмээх торон сүлжээнд багтдаг гэдэгт тэр эргэлзсэнгүй. Энэхүү торон сүлжээ хэр зэрэг том, бас өргөн хүрээтэй юм бол?
Хамгийн аймшигтай нь тэр өөрөө энэ торонд орооцолдчихсон юм биш үү гэсэн бодол төрөхөд Райлигийн бие чөмгөндөө хүртэл царцчих шиг болов. Номын санч эр бас ингэж бодсон учраас инээмсэглэсэн байж магадгүй.
Райли Хатчерын зурвасыг дахиад саналаа.
Би аль хэдийн... болчихсон уу? Эсвэл болж байгаа юм болов уу? Чи өөрөөсөө байнга ингэж асуудаг уу?
Асуултууд Райлиг зовоож эхлэв. Тэрбээр Биллд хандаж
- Хоёулаа энэ зарлалыг шалгаж үзье гэж хэллээ.

_________________
Sakura


Top
   
PostPosted: Mar.26.19 10:01 pm 
Offline
Гишvvн
User avatar

Joined: Aug.25.03 11:36 am
Posts: 6485
Райли шоронд очсон биш бараг бүх хүмүүсийн нүдэн дээр Хатчерын нууц амраг болж хувирдаг байна шд :hihi:.

_________________
:f01:


Top
   
PostPosted: Mar.27.19 1:01 pm 
Offline
Yнэн Дийлцэн Гишvvн
Yнэн Дийлцэн Гишvvн

Joined: May.10.10 2:23 am
Posts: 812
Quote:
Райли шоронд очсон биш бараг бүх хүмүүсийн нүдэн дээр Хатчерын нууц амраг болж хувирдаг байна шд :hihi:.
харин тэххх, шоронгийн хоригдол дээр мөрдөгчид очдоггүйм бна л даа, тэр тусмаа эмэгтэй


Top
   
PostPosted: Mar.27.19 6:48 pm 
Offline
Давамгайлагч Гишvvн
Давамгайлагч Гишvvн
User avatar

Joined: Jul.30.06 7:33 am
Posts: 899
Location: Holland
Бүлэг 25

Орин Роудс булангийн ширээнд ханбургер идэн шар айраг ууж байхдаа энд байгаа хүмүүсийн аль нь миний дараагийн хохирогч болох бол хэмээн бодож суулаа. Түүнд энэхүү хөгжмөө чанга хангинуулж, энд тэндгүй асаалттай зурагт өлгөсөн чимээ шуугиан ихтэй спорт баар их таалагджээ. Энэ газар олон жилийн турш хоригдож суусан торноос нь шал ангид, үнэхээр сайхан газар ажээ.
Өнөө орой он солигдох орой байсан бөгөөд энд ирсэн зочид жинхэнэ баяр тэмдэглэхээр завгүй байгаа мэт харагдана. Магадгүй тэр тэдний баяр хөөрийг эвдэж мэдэх л юм.
Бильярд тоглож буй тэр залуусын нэг түүний дараагийн хохирогч болох юм болов уу? Эсвэл энэ чалчаа баарны үйлчлэгч эмэгтэй юу? Хөгжмийн хайрцагны дэргэд зогсож байгаа залуу бүсгүй юм болов уу? Баарны дэргэд сууж буй үд дундын үед аль хэдийн согтчихсон байсан гунигтай харагдах тэр эрэгтэй юү? Эсвэл ойролцоо ширээнд ярилцаж суугаа дунд эргэм насны хоёр эмэгтэйн нэг юм болов уу?
Мэдээж түүнд ямар ч санаа оноо байсангүй. Өөрт нь сонголт байхгүй гэдгээ мэдэх түүнд хөгжилтэй байлаа. Тэр хэн нэгнийг ална, энэ явдал магадгүй тун удахгүй болно. Гэхдээ хэнийг алах нь өөрөөс нь шалтгаалахгүй. Энэ санамсаргүй тохиолдол байх ёстой.
Тэр өөрийнхөө уриаг саналаа.
Боломж бүхнийг шийднэ.
Тэрбээр боломж таарсан учраас Өмнөд Каролинд тэр загасчны амийг хөнөөсөн. Яагаад ингэснийг огт ойлгоогүй тэр эрийг удаан тарчилгаж алах үед хичнээн сайхан мэдрэмж авсан гээч! Энэ үнэхээр гайхалтай, бараг одоо идэж байгаа энэ том хамбургер шиг хачин сайхан амттай байсан.
Тэр урьд нь ийм сайхан амттай хамбургер идэж байл уу? Хэрэв тийм бол арван зургаан жилийн өмнө амталсан байж таарна. Гэхдээ тэр үүнийг идэж үзсэн гэдэгтээ эргэлзэж байлаа. Тэрбээр Хайдиг яг одоо энд хамт суугаад энэ хамбургерыг идэж байсан болоосой гэж бодов. Одоо түүний үйлдэж байгаа бүхэн зөвхөн Хайдигийн төлөө билээ. Энэхүү амттай хамбургерыг идэж байгаа нь ч гэсэн түүний төлөө хийж байгаа зүйлсийн нэг хэсэг. Эрх чөлөө түүнд үнэхээр таалагдаж байлаа. Гэхдээ өшөө авалт бүр ч илүү амттай байх нь мэдээж.
Гэхдээ Орин ховдоглож идэхээ хазаарлах хэрэгтэй гэдгээ сайн мэдэж байлаа. Шоронгоос гарснаас хойш тэр хүүхэд насандаа эзэмшсэн авьяас чадвараа дахиад ашиглах хэрэг гарчээ. Түүний халааснаас мөнгөний түрийвчийг суйлж авах, бас машин хулгайлах чадвар сайн хэвээрээ байлаа. Дөнгөж сая гарч явсан зургаан зочны ширээн дээр үлдээсэн нилээд их цайны мөнгийг тэр хамж авчээ. Тэр хангалттай их хулгай хийж байгаа боловч их мөнгө зарцуулах хэрэггүй. Тэрбээр Виржинияд нэг чухал хүний араас мөшгүүлэхийн тулд хувийн мөрдөгчид нилээд их хэмжээний мөнгө төлөх хэрэг гарчээ. Тэр цагаас хойш Орин хамгийн гол зүйлдээ зарцуулах хангалттай мөнгө хуримтлуулж амжаагүй байгаа ажээ.
Тэр хамбургерээ идэж дууссаны дараа ширээн дээр хоолноос гадна цайны мөнгөнд хүрэлцэх хангалттай мөнгө үлдээгээд ариун цэврийн өрөө рүү явлаа. Орин нэг хэсэг толинд нүүрээ шинжиж зогсов. Энэ царай хүний нүдэнд тусахаар харагдаж байна уу? Энэ асуулт түүнд маш чухал байлаа. Өмнөд Каролинд хүн амины хэрэг үйлдсэний дараа түүний зурагнуудыг мэдээгээр харуулсан ажээ. Гэвч тэдгээр зурагнуудыг шоронд авахуулсан учир зурган дээрх хүн догшин харцтай, уйтгартай нэгэн мэт харагддаг. Одоо харин тэр огт өөр харагдаж байлаа. Эрх чөлөөтэй болсон долоо хоногийн хугацаанд түүний гадна төрх эрс өөрчлөгдөж, одоо тайван, хөгжилтэй нэгэн болжээ. Зүүн шанаан дээрх шарх нь эдгэрсэн учир үсээрээ бага зэрэг дарж халхлав. Тэр бас үснийхээ өнгийг бараан болгож өөрчилсөн бөгөөд эрүүн дээрээ ямаан сахал тавьжээ.
Tэрбээр дур булаам царайлгаас гадна эгэл жирийн хүнтэй адилхан харагдаж байлаа. Орин гадаад төрхөндөө сэтгэл ханав. Тэр одоо хүмүүсийн дунд холилдож ороход эмээх зүйлгүй болжээ. Түүнээс гадна тэр Өмнөд Каролинд байдаг нуураас хамаагүй хол газар ирсэн. Түүнийг энд байгаа хүмүүсээс шинэ хохирогчоо сохроор сонгохоор дунд нь байгаа гэж хэн ч сэжиглэхгүй нь мэдээж.
Гэнэт Райли Пэйж санаанд нь орж ирэхэд түүний царай бага зэрэг барайж дүнсгэр боллоо. Түүний зугтаж явааг Райли хэрхэн хүлээж авсан бол? Тэр эмэгтэй яг одоо юу хийж байгаа бол? Өөрөөс нь болж хүн алж байгаа гэдгийг тэр эмэгтэй ухаарч ойлгон өөрийгөө буруутгаж байгаа болов уу? Түүнд Ориныг араас нь мөшгиж барих аз завшаан таарсан уу?
Орин түүнд зориулж зарим нэг хуурамч мэдээлэлтэй зурвасуудыг энд тэнд албаар орхисон ажээ. Тэрбээр нэг зурвасыг загасчны хантаазанд дэгээгээр тогтоож үлдээснээ эргэж саналаа.
Райли Пэйжид мэдэгд... Би дөнгөж эхэлж байна.
Зурвас тэр эмэгтэйн анхаарлыг гүйцэд татаж чадсан болов уу? Одоо тэрбээр санаа нь бага зэрэг зовж байлаа. Түүний мэдэж чадсан нэг зүйл бол зурвасны талаар мэдээнд дурьдаагүй явдал. Орон нутгийн цагдаагийн газрын тэнэг новшууд Райли Пэйж гэгч хэн болохыг мэдэж чадаагүй юм байх даа?
Зурвас гарт нь очсон боловч хэнээс ирсэнийг тэр эмэгтэй тааж чадаагүй байж болох уу? Тэр арай зурвасыг өөр алуурчнаас ирсэн гэж бодсон юм биш байгаа? Магадгүй нэрээ бичиж үлдээдэг байж дээ. Хэрэв тэгсэн бол ямар нэг байдлаар төлөвлөгөөг нь нураах байсан ч юм бил үү?
Одоо шийдвэрээ гаргах цаг болжээ. Нэрээ бичиж үлдээх нь түүнд эрсдэлтэй, буруу алхам шиг санагдсан учир одоо үйлдэх хэргээ яг өмнөхтэйгээ адилхан хийхэд болно. Тэрбээр бэлтгэл ажлаа дуусгахаар хуудас цаас гаргаж зурвас бичлээ. Энэ удаа тэр зурвасыг хохирогчийн хувцсанд сүлбээр зүүгээр тогтоохоор төлөвлөсөн ажээ.
Орин ариун цэврийн өрөөнөөс гарч шууд гадаа гарав. Цаг агаар хойд нутгийн хүйтэн жаврыг бодвол дулаахан байлаа. Гэвч тэр хаалганы дэргэд зогсчихов. Дахиад л түүнийг хэн нэгэн араас нь дагаж ажиглаад байх шиг санагджээ. Тэр уул нь энэ бодлоо хэд хоногийн өмнө толгойноосоо авч хаяжээ.
Энэ арай Райли Пэйж юм биш байгаа? хэмээн тэр өөрөөсөө асуулаа.
Одоохондоо тэр эмэгтэй өөрийг нь мөшгиж чадахгүй. Хэрэв тэр ингэж чадсан бол энд ирсэнээ ямар нэг аргаар мэдэгдэх байсан. Үгүй, энэ тэр биш. Хэрэв Райли Пэйж өөрийг нь олсон бол тэр шууд мэдэх байсан. Бас тэр энэ эмэгтэйтэй уулзахад бэлэн байгаа.
Орин энэ бол зөвхөн санаандаа дүрсэлсэн хий бодол хэмээн бодлоо. Тэрбээр одоо өөрт нь таарч мэдэх боломжид анхаарлаа төвлөрүүлэхийн тулд энэхүү бодлоо толгойноосоо авч хаяв. Орин машины зогсоол руу алхах замдаа эргэн тойрноо харж хийсэн сонголтоороо бахархлаа. Тэр энэ газрыг жижиг хотын ойролцоо, зам дагуу, бас хүний хөлөөс зайдуу байрладаг учраас зориуд сонгожээ. Хоёр талаар нь мод тарьсан зам дээр хөл хөдөлгөөн бага харагдах ажээ. Үд дунд болж байгаа ч энд хүн цөөн байлаа. Гэвч түүний ард зурагт болон хөгжимт хайрцгаас гарах чанга дуу чимээ сонсогдсоор.
Ориныг зогсоол дээр тавьсан машин руугаа алхах үед чимээ бага зэрэг намдлаа. Машины зогсоол том талбайтай байсан бөгөөд харин хэдэн машиныг барилгын ойролцоо бөөнд нь тавьсан харагдана. Орин машинаа зогсоолын нөгөө талд тавьсан ажээ. Тэнд бас хэдэн машин байсан нь эндэхийн ажилчдынх бололтой.
Орин одоо аюулгүй газар ирсэн болохоор ухаалаг гар утсаа гаргаж цагны тоолуурыг арван минут дээр тааруулав. Тэрбээр урьдын адил арван минутын дотор гарч ирсэн хүн болгоныг ална гэж боджээ. Тэр машиныхаа хаалгыг онгойлгон урд талын хайрцагнаас гар буугаа гаргаж хошуунд нь дуу намсгагч залгав. Дараа нь тэр гар буугаа гүнзгий халаасандаа шургуулаад машиныхаа хажууд хүлээж зогслоо.
Бүтэн минут ч өнгөрөөгүй байтал баарны хаалга онгойж нэг эмэгтэй хүн гарч ирэв. Хүрэн өнгийн тайрмал богино үстэй эмэгтэй баарны ажилчдын дүрэмт хувцас болох хар банзал, цагаан цамц өмсөж, хар өнгийн зангиа зүүсэн байлаа. Бүсгүйг дөхөж ирэх үед тэр түүнийг танив. Энэ бүсгүй түүнд хамбургер авчирч өгсөн бөгөөд энгэрийнх нь тэмдэг дээр Амбер гэсэн нэр бичээстэй байжээ. Тэрбээр ажлаасаа тарж яваа бололтой. Бүсгүй шууд түүнийг чиглэн ирж явлаа.
Яг сайхан таарлаа хэмээн тэр дотроо бодов.
Бүсгүй талбай дээгүүр яаран алхсаар түүний машины ойролцоо тавьсан SUV машин дээрээ очлоо. Түүнийг машиныхаа хаалгыг онгойлгох үед Орин гэмгүй царайлан дөхөж очив. Тэрбээр бүсгүйг машиндаа суун хаалгаа хааж байхад нь дэргэд очоод цонхоор нь шагайж юм асуух гэсэн аятай гар даллав. Бүсгүй инээмсэглэж цонхоо доош нь буулгаад
- Танд би юугаар тусалж чадахсан бол? хэмээн асуулаа.
Орин одоо шоронд сурсан эрдмээ үзүүлэх цаг болжээ.
- Хөөе, чамайг Амбер гэдэг байх аа?
- Та яаж мэдсэн юм бэ? хэмээн бүсгүй асуулаа.
- Чи миний ширээнд үйлчилсэн шүү дээ.
Бүсгүй өөрийг нь санаж байгаад баярласан бололтой толгой дохиод
- Өө нээрээ тийм гэж хэлэв.
- Намайг Тони гэдэг хэмээн тэр санаанд нь орсон нэг нэр хэлсэнд бүсгүй урдаас нь бараг аальгүйтсэн шинжтэй хараад
- Танилцсандаа баяртай байна, Тони гэв. Тэр бүсгүйд шууд таалагдсан бололтой.
- Би Нью Орлеанаас ирсэн, энд хэд хонох санаатай. Чамайг надад энд байрлах аятайхан газар зааж өгч чадах эсэхийг мэдэх гэсэн юм.
- Хмм, би жаахан бодоод...
Бүсгүй хөмсгөө зангидан бодолхийлэх зуур Орин баарны зүг харц чулуудлаа. Нөхцөл байдал түүнд ашигтай харагдана. Нэг ч хүн харагдсангүй. Баарнаас хүн гарч ирлээ ч SUV-ийн хажууд зогсож буй түүнийг харж чадахгүй ажээ.
Орин өөртөө ашигтай байр эзэлж гар буугаа сугалан онгорхой цонхоор бүсгүйн хэвлийн тус газарт чиглүүлэн шууд буудлаа. Дуу намсгагч нуурын дэргэд буудсаныг бодвол илүү бага чимээ гаргав.
Бүсгүйн бие цахилгаанд цохиулсан мэт дороо овгосxийн үсэрлээ. Тэрбээр амаа ангалзуулах боловч үг хэлж чадсангүй, оронд нь хачин хяхтнасан чимээ сонсогдов. Сум бүсгүйн аюулхайг оносон учраас өрц нь мэдээгүй болж амьсгал авч чадахгүй байгаа бололтой.
Орин үнэхээр сэтгэл хангалуун байв. Тэрбээр цөхрөнгөө баран аврал эрэн зугтаж байсан хөгшин загасчны дараа энэ бол шал өөр төрлийн оролдлого байлаа. Гэвч бүсгүйг ухаан алдаагүй байхад үлдсэн арван найман сумаараа буудахын тулд тэр хурдлах хэрэгтэй болжээ. Хамгийн сүүлчийн сумаар буудах хүртэл тэр амьд байх ёстой.
Орин бүсгүйн бүх биеийг байгаа болгохын тулд жолоочийн талын хаалгыг онгойлголоо. Тэрбээр түүний дөрвөн мөч рүү удаа дараалан буудахдаа бүсгүйн айж, өвдөж шаналсан харцыг хараад бах нь ханав.
Райли Пэйж үхэх үедээ түүнд ийм сайхан сэтгэл ханамжийг өгч чадах болов уу? Түүний үхэл Орины төлөвлөж байснаар хамгийн онцгой үхэл байх болно. Хэрэв энэ бүтэмжтэй болвол Орин тэр эмэгтэйг бүх боломжоо ашиглан бах таваа хангасны эцэст амийг нь тасална.
Орин бүсгүйн духанд хамгийн сүүлчийн үхлийн сумаа зоох үедээ сэтгэл хангалуун инээмсэглэв. Тэрбээр Хайди хаа нэгтээгээс түүний хийж буй үйлдлийг олж хараад яг өөр шиг нь баярлаж хөөрч байгаа гэдэгт итгэлтэй байлаа.

_________________
Sakura


Top
   
PostPosted: Mar.28.19 4:04 am 
Offline
Давамгайлагч Гишvvн
Давамгайлагч Гишvvн
User avatar

Joined: Jul.30.06 7:33 am
Posts: 899
Location: Holland
Бүлэг 26

Байрны эзэн авгай Билл, Райли хоёрыг орон сууцны жижиг өрөөнд оруулах үед Райли нүдэнд нь шууд туссан зүйлсийг хараад бүх бие нь хүйт даав. Хураагаагүй ор, ширээн дээр онгойлгож орхисон хүйтэн ундааны дэргэд дутуу уусан шилэн аягатай ундаа, бас түргэн хоолны баглаа сав харагдах нь энд хүн амьдардаг гэсэн сэтгэгдэл төрүүлэх ажээ.
Магадгүй Орин Роудс эндээс саяхан явсан юм биш байгаа хэмээн тэр бодлоо.
Билл тэр хоёр түүнийг арай барьж чадах юм биш биз?
Райли ширээнд ойртож шилэн аягатай ундааг харвал дотор нь үхсэн ялаа хөвж харагдав. Үгүй ээ, ундааг энд тавьсанаас хойш олон хоног өнгөрчээ. Роудсыг барих нь санаснаас амар бүтчих ажил биш гэдгийг ойлгоод Райли санаа алдлаа.
Филадельфид байдаг энэхүү орон сууцыг олоход төвөггүй амархан байжээ. Райли номын завсраас олсон зарлал дээрх утасны дугаар луу залгасанд харилцуур авсан Андре Паризи хэмээх нэртэй байрны эзэн авгай саяхан тэр байрыг Орин Роудс гэдэг хүнд хөлслүүлсэн гэдгээ баталж хэлсэн ажээ.
Билл тэр даруй Квантико руу утасдаж Валдерт тэр хоёр Шэйн Хатчерыг барих санаа олсон тул Филадельфи рүү нисэх шаардлага гарлаа хэмээн хэлжээ.
Райли тэр явдлыг санаад "Яг үнэндээ энэ зохиомол байсан шүү дээ" хэмээн бодлоо. Гэхдээ Хатчер тэднийг шоронгийн номын санд үлдээсэн эд мөрийн баримт руу хөтөлж аваачсан нь үнэн билээ.
Билл, Райли хоёр ХМТ-ны онгоцоор наашаа шууд нисжээ. Тэд хатагтай Паризитэй уулзангуутаа Роудсын гэрэл зургийг үзүүлж түүний алуурчин болохыг тайлбарлаж хэлсэнд хатагтай тэр хоёроос нэгжих зөвшөөрөл шаардалгүй байраа үзүүлэхээр болжээ.
- Та түүнийг хамгийн сүүлд хэзээ харсан бэ"? гэж Райли буйдангийн дэрнүүдийн завсраар шалгаж байхдаа асуулаа. Хатагтай Паризи
- За байз, тэр энэ өрөөг өнгөрсөн пүрэв гаригт авсан. Тэгэхээр би түүнийг хамгийн сүүлд баасан гаригийн өглөө харсан юм байна. Тэр хаашаа явах гэж байгаагаа надад хэлээгүй. Тэр надад таалагдсан болохоор би түүнийг буцаж ирнэ гэж найдаж байсан гэж ярив.
Тэрбээр айснаас гадна бас их бухимдсан харагдана.
- Тэр чухам юу хийснийг би төсөөлж чадахгүй байна. Тэр залуу надтай маш эелдэг, хүндэтгэлтэй харьцаж байсан. Та хоёр зөв хүнээ эрж байгаа гэдэгтээ үнэхээр итгэлтэй байна уу?
- Бид үнэхээр сайн мэдэж байгаа хэмээн хариулаад Билл хувцасны шүүгээ рүү шагайж харлаа.
- Тэр танд бичиг баримтаа харуулсан уу? гэж Райли асуув.
- Тийм ээ, тэр надад жолооны үнэмлэх үзүүлсэн. Одоо эргээд санахад тэр надаар тохуурхаж байсан юм шиг санагдчихлаа. Намайг урьдчилгаа төлбөр болон дансны орлогын хуулбар өг гэхэд тэр надад хэдхэн хоноод авчирч өгье гэж хэлсэн. Тэр саяхан шинэ ажилд орсон, гэхдээ төлбөрөө хурдан хийнэ гэж хэлсэн. Бас долоо хоногийн тооцоогоо бэлэн мөнгөөр хийсэн учраас би бүх зүйл хэвийн гэж бодсон.
Хатагтай Паризи азаар амьд үлдсэн гэдгийг Райли гадарлаж боловч түүнд үүнийгээ хэлсэнгүй. Энэ хооронд тэр энд сонирхол татчихмаар зүйл олж харсангүй. Билл ч гэсэн ямар нэг юм олоогүй бололтой. Тэдний энд ирсэн нь арай ямар ч ашиггүй өнгөрөх юм биш биз? Орин Роудс өнгөрсөн долоо хоногт энд байсныг мэдсэн боловч дараа нь тэр хаашаа явсныг мэдэж чадсангүй.
Тэгтэл Райлигийн санаанд нэг зүйл орлоо.
- Та түүний шууданг шалгаж өгч чадах уу? хэмээн тэр хатагтай Паризигээс ассув.
- Мэдээж, би та хоёрыг түүний шуудангийн хайрцаг руу хүргэж өгье.
Билл, Райли хоёр эмэгтэйг дагаж барилгын гол хаалганы дэргэд байрлуулсан олон эгнээ шуудангийн төмөр хайрцагнууд руу очлоо. Хатагтай Паризи Роудсын байрны хайрцгийг онгойлговол дотор нь нэг дугтуй харагдав. Хатагтай дугтуйг авч Райлид өглөө.
Захиаг Орин Роудсын нэр дээр гар бичмэлээр хаягласан ажээ. Тэнд буцах хаяг байсангүй. Гэвч захиаг өнгөрсөн мягмар гаригт Нью Иорк мужийн Оссининд тамгалсныг Райли олж харлаа. Райли зугтуйг онгойлговол дотор нь бас гар бичмэлээр бичсэн нэг хуудас цаас байв.

Чамд зурган дээрx байшин таалагдсанд би их баяртай байна. Энэ чиний зорилгод яг тохирно. Чамайг тэнд тун удахгүй хүлээж авна.

Захианд гарын үсэг байсангүй. Захиаг дармал үсгээр хичээнгүйлэн бичсэнийг хараад Райли шалгаж болох эсэхийг өөрөөсөө асуулаа. Гэвч захианы эзэн цаасан дээр хурууны хээ үлдээсэн гэдэгт тэр эргэлзэв.
Билл дэргэд нь зогсож захиаг харж байснаа
- Хэн нэгэн Роудсад нуугдах газар олж өгсөн юм шиг байна гэж хэлсэнд Райли түүнтэй санал нэг байгаа бололтой толгой дохиод
- Байрыг шалгах үед чи байшингийн зураг олсон уу? гэж асуулаа.
- Би ямар ч зураг олж хараагүй.
- Би ч гэсэн. Зураг түүнд өөрт нь байх ёстой. Эсвэл замдаа хаячихсан байж магадгүй.
Райли захиаг харж хэсэг зогслоо. Түүнд энэ захиа Орин Роудсыг байрыг орхиж явсны дараа ирсэн юм шиг санагджээ. Тэгвэл тэр энэ байшин руу очсон байж таарах уу? Хэрэв тэнд очсон гэвэл энэ газар хаана байдаг юм бол?
- Tүүнд тусалдаг хүн байдаг юм шиг байна гэж Билл хэлэв.
Райли хүлээн зөвшөөрч буй бололтой дуугүй толгой дохиж харагдана. Тэрбээр энэ бодол санааг нь их зовоож байлаа. Тэгтэл Биллийн гар утас дуугарав. Билл утсаа аваад Райлид хандаж
- Энэ Валдер байна. Тэр бид хоёртой ярилцмаар байна гэнэ хэмээн хэллээ.
Тэрбээр гар утсаа чанга яригч дээр тавив. Валдерын хоолой маш их уурлаж бухимдсан шинжтэй сонсогдоно.
- Дахиад нэг хүн амины хэрэг гарсан. Энэ хэрэг өмнө зүгт Флорида мужид, Жексонвиллийн ойролцоо Апекс гэдэг нэртэй жижиг хотод гарчээ. Энэ удаа нэг бүсгүйг Керби Стадман шиг арван есөн удаа буудаж алсан байна.
Билл Райлиг хурдхан хараад авав. Тэр юу бодож байгааг Райли мэдэж байлаа. Валдер яагаад тэр хоёрт Роудсын үйлдсэн хүн амины хэргийн талаар ярьдаг билээ? Уул нь тэр хоёр Валдерын тушаалаар зөвхөн Хатчерыг эрж олох ёстой ажээ. Валдер яриагаа үргэлжлүүлэв.
- Бүсгүйн цогцсыг машины зогсоол дээрээс нилээд хурдан олсон байна. Гэвч цагдаагийнхан тэр газар луу очихоос өмнө утсаар дуут мессеж авчээ. Мессеж Шэйн Хатчераас ирсэн гэнэ.
Райли, Билл хоёр үг дуугүй өөд өөдөөсөө харлаа. Валдер үнэхээр их уурлажээ.
- Пэйж, Жеффрис, тэд биднээр тоглоом хийгээд байна гэсэн бодол надад төрлөө. Хатчер, Роудс хоёр одоо хамт байгаа. Тэд нэг баг болж хүн амины хэрэг үйлдэж байна. Эхлээд Өмнөд Каролинд хүн алсан бол одоо энд энэ хэргийг үйлдлээ.
Райлид Валдерын хэлснийг үгүйсгэх баримт байхгүй, бас түүнтэй маргалдахыг хүсээгүй учир хариу үг хэлсэнгүй.
- Та хоёр энэ хэргийг шалгаж мэдэх ёстой байсан. Та нар Хатчерыг өдийд барьчихсан байх ёстой. Гэтэл одоо дахиад нэг хүн амины хэрэг гарчихлаа. Ингэхэд та хоёр Филадельфид ямар элэнцгээ хийгээд байгаа юм бэ? Одоохон онгоцонд сууж Жексон руу шууд оч. Би онгоцны буудал дээр та хоёрыг орон нутгийн цагдаа нар тосож авахаар зохицуулна. Та хоёр тэнд дахиад хэрэг тарьчихаж магадгүй учраас би Крэйгтон, Хуан хоёрыг бас тийшээ явуулна.
Валдер тэр хоёроос хариу үг сонссонгүй, утсаа шууд тасалчихав.
- Баяр хүргэе хэмээн Билл хэлээд
- Чи Роудсын хэрэг дээр дахиад ажиллах боллоо хэмээлээ.
Райли Биллийн хоолойнд ёжилсон өнгө аяс байгааг ялгаж сонсжээ. Райлигийн хувьд тэр Роудсыг мөрдөх хэрэгт огт оролцож байгаагүй ажээ.
Валдер ядаж л намайг миний очихыг хүссэн газар луу явууллаа хэмээн тэр дотроо бодлоо.

_________________
Sakura


Top
   
PostPosted: Mar.28.19 7:27 pm 
Offline
Давамгайлагч Гишvvн
Давамгайлагч Гишvvн
User avatar

Joined: Jul.30.06 7:33 am
Posts: 899
Location: Holland
* * *
Райли, Билл хоёр үд өнгөрсөн хойно Жексонвилл рүү явахаар онгоц руугаа буцаж очжээ. Райли Биллийн дэргэд суугаад цонхоор доор харагдах газрын байдлыг харж явлаа.
- Чи юу бодож байна? хэмээн Билл асуув.
Райли Биллийг дахиад өөрийнхөө намаг балчигт хутгахыг хүссэнгүй. Тэрбээр зөвхөн толгой сэгсэрлээ. Билл гарыг нь зөөлөн алгадаад
- Сонс доо, чи заримдаа дүрэм зөрчсөн зүйл хийдгийг би мэднэ. Би үүнийг ойлгож байна. Бас чи намайг хамгаалахыг оролддог. Гэхдээ одоо ингэхээ болих цаг болсон би бодож байна. Хэрэв бид нууцаа дотроо хадгалаад байх юм бол бидэнд сайн юм болохгүй гэж хэлэв.
Райлигийн хоолойд нэг юм торлоо. Билл бол зөвхөн ажлын хамтрагч биш, бас түүний дотны найз. Түүнд бүх үнэнээ хэлэхгүй байх нь сайн зүйл биш.
Райлигийн хоолойд нэг юм торлоо. Билл бол зөвхөн ажлын хамтрагч биш, бас түүний дотны найз. Түүнд бүх үнэнээ хэлэхгүй байх нь сайн зүйл биш.
- Хэрэв чи дүрсгүйтмээр байвал би ч гэсэн чамтай хамт дүрсгүйтнэ. Бид чинь хамтрагчид хэмээн Билл нэмж хэлэв.
Райлигийн нүдэнд нулимс цийлэгнэлээ. Билл ХМТ-нд шударгаар ажиллахаасаа илүүтэй өөрт нь үнэнч байхыг эрхэмлэж байгааг тэр ойлгожээ. Тэрбээр өөрөө ч гэсэн түүнд ингэж ханддагаа анх удаа ухаарав. Райли одоо найздаа бүх үнэнийг хэлэх цаг болжээ.
- Би Хатчертэй бодож байснаасаа илүү бат бөх холбоотой болчихсон. Бидний хоорон дахь харьцаа бага зэрэг..., нилээд төвөгтэй.
Билл толгой дохиод
- Цааш нь яриач хэмээн хэллээ.
- Намайг Сиракузад Хатчертай тааралдахад тэр надад чамаас гадна бусад хүмүүст хэлснээс илүү их зүйл ярьсан. Энэ солиотой юм шиг санагдаж магадгүй ч тэр миний төлөө санаа тавиад байх шиг надад санагдсан. Тэр надад Роудс надаас өшөө авахыг хүсэж байгаа тухай ярьж өгсөн. Түүний зөв байсныг Эприлд халдсан хэрэг баталсан.
Райли түр зуур дуугүй болов.
- Бас бидний хооронд өвөрмөц холбоо байдаг гэж тэр хэлсэн. Тэр биднийг "бодол санаагаараа нягт холбоотой" гэсэн.
- Исүс минь.
- Гэхдээ бас өөр нэг зүйл байгаа. Бид Синг Синг рүү явахаас өмнө Квантикод байх үед би түүнээс нэг илгээмж авсан. Тэр намайг ном хүргэдэг ачааны машины жолоочийг алаагүй гэдгийг мэдээсэй гэж хүссэн. Хатчер жолоочийг тэтгэвэрийн насаа жаргалтай өнгөрөөх боломжоор шагнасан байна.
Биллийн харц бага зэрэг үл итгэсэн шинжтэй харагдана.
- Чи үүнд үнэхээр итгэлээ гэж үү?
- Би бодож л байна. Тэр миний мэддэгээс өөр хүн шиг санагдсан. Тэр бас надад номын сангийн номонд хавчуулсан зарлалыг олоход тусалж заавар өгсөн.
Зөвхөн өөртөө хадгалж байсан зүйлсээ ярьсны дараа Райлигийн дотор цэлмээд ирэв. Илэн далангүй ярьж байгаа нь түүнийг төөрөгдлөөсөө гарахад тусалж байх шиг.
- Гэвч тэр заримдаа ойлгохын аргагүй зүйлс хийдэг. Роудс Керби Стадманы цогцсон дээр нэг зурвас үлдээсэн бололтой. Тэр "Райли Пэйжид мэдэгд... би дөнгөж эхэлж байна." гэж бичсэн байсан.
- Цагдаа нар тэр зурвасыг яагаад олоогүй юм бэ? гэж Билл асуулаа.
- Учир нь Хатчер тэр зурвасыг авчихсан байсан. Тэр цагдаа нар ирэхээс өмнө зурвасыг цогцосноос салгаж аваад над руу илгээмжээр илгээсэн. Яагаад ингэснийг би мэдэхгүй. Тэр надад туслах гэсэн юм бол яагаад надаар тохуурхаад байгаа юм бол? Тэр яагаад тоглоом тоглоод байгаа юм бол? Тэр яагаад оньсого таалцах маягаар харилцдаг билээ? Тэр намайг өөрийгөө сайн таньж мэдэж аваасай гэсэн маягтай зүйлс хийдэг. Энэ чухам ямар учиртайг би үнэхээр мэдэхгүй.
Райли нэг хэсэг цонхоор харж суув.
- Одоо надад миний сэтгэлийг зовоосон бас нэг мэдээ байна. Хэн нэгний Роудс руу илгээсэн байшингийн тухай өгүүлсэн захиа. Тэр захиаг хэн явуулсан юм бол? Энэ Хатчер байж болох уу? Билл, магадгүй би буруу замаар будаа тээгээд байгаа юм болов уу? Магадгүй Валдерын зөв байж мэднэ. Хатчер өнгөрсөн бүх хугацааны туршид Роудстай гар нийлж байсан юм биш биз? Хатчерыг шоронгоос оргоход Роудс тусалсан юм биш байгаа? Хэрэв энэ үнэн бол...
Райли бодлоо гүйцэд гаргаж хэлж чадсангүй. Хатчер, Роудс хоёр өөрийг нь хүссэнээрээ хөтөлж залаад байна уу гэсэн бодол түүний санааг зовоогоод байгаа ажээ. Магадгүй тэр Хатчерын хохирогчоос өөр хэн ч биш байж мэдэх юм. Хэрэв энэ үнэн бол тэр мөрдөгчийн хүний хувьд явах ёстой замаа алдсан нэгэн гэсэн үг. Магадгүй тэр өөрөө бусад хүмүүсийн нэг адил төөрөлдчихсөн байж ч мэднэ.
Билл Райлигийн гарыг зөөлөн алгадаад
- Бид энэ асуудлын учрыг олно. Бид үүнийг хамт хийнэ гэж хэллээ.
Райли Биллээс тайвшруулсан үг сонсохыг хүсжээ. Гэвч түүний санаа зовох нь улам бүр ихсэв. Тэр хэнийг ангуучилж байгаа юм бол? Хатчерыг уу, Роудсыг уу, эсвэл хоёуланг нь юм болов уу?
Тэр хоёр арай намайг ангуучилж байгаа юм биш биз хэмээн бодоод тэр маш их айлаа.

_________________
Sakura


Top
   
PostPosted: Mar.29.19 11:45 am 
Offline
Гишvvн
User avatar

Joined: Aug.25.03 11:36 am
Posts: 6485
Баярлалаа. Энэ зохиолыг уншиж байгаа хүмүүс чимээгүй гөлийж суухынхаа оронд сэтгэгдлээ бичээрэй. Орчуулагч маань оруулахаа байчихна шүү.

_________________
:f01:


Top
   
PostPosted: Mar.29.19 1:54 pm 
Offline
Yнэн Дийлцэн Гишvvн
Yнэн Дийлцэн Гишvvн

Joined: May.10.10 2:23 am
Posts: 812
би уг нь бичсэн ш дээ, тэгсэн байхгүй бхийн, тэр солиотой Ориныг хурдан бариач нтр гээд, Райли тэрний бодол санаанд нэвтэрч чадахгүйм бх даа


Top
   
PostPosted: Mar.29.19 5:52 pm 
Offline
Давамгайлагч Гишvvн
Давамгайлагч Гишvvн
User avatar

Joined: Jul.30.06 7:33 am
Posts: 899
Location: Holland
Бүлэг 27

Эприлийн эцэг буурчийн газар ирэх үед охин тэр өдөр жижүүртэй байсан мөрдөгч Дарлен Олсены орж ирдэг хаалгыг дотроос нь хурдан цоожиллоо. Тэрбээр амьсгаа давхцуулан Дарленд яриагаа сонсогдуулахгүйн тулд эцэгтэйгээ аяархан шивнэх ярив.
- Аав, намайг эндээс аваад яваач.
Райн нүдээ томруулан
- Чи юугаа яриад байгаа юм бэ? хэмээн асуулаа.
- Намайг юуны талаар яриад байгааг та мэдэж байгаа биз дээ? Энэ газар үнэхээр муухай. Энд байгаа бүх зүйл энэхээр тэнэг. Хоол нь ч гэсэн муухай, амтгүй. Та өөрөө ч гэсэн ингэж хэлж байсан биз дээ, үгүй гэж үү? Люсиг энд байх үед тийм ч муу биш. Би түүнийг танина, бас түүнтэй ярих надад таалагддаг. Тара ч гэсэн зүгээр. Харин энэ Дарлен үнэхээр залхмаар. Тэр өрөөндөө компьютероо харж суухаас өөр юу ч хийдэггүй.
Эприлийн аав өрөөг хальт тойруулж харснаа ярвайгаад
- Чамд ямар байгааг би мэдэж байна. Ээж чинь яагаад ийм газар сонгосныг би ч гэсэн ойлгохгүй байгаа. Тэд нарт хамгаалалт хэрэгтэй хүмүүст зориулсан эндэхээс арай дээр газрууд байдаг биз. Гэхдээ энэ бүгд зөвхөн чамайг аюулгүй байлгахад зориулагдсан гэж ярилаа.
- Гэхдээ аюулгүй орчинд байлгах нь яагаад ийм уйтгартай байх ёстойг би ойлгохгүй байна.
Райн охиныхоо ятгалганд бүрэн автсангүй. Тэрбээр сандал дээр суув.
- Эприл, энд уйтгартай байж магадгүй. Гэхдээ үүний гол шалтгаан нь чамайг сайн хамгаалах явдал.
- Би энд таван өдөр боллоо. Хэн ч намайг айлгаж өвтгөх гэж оролдоогүй.
- Энэ чинь гол нь шүү дээ. Энд чи аюулгүй байх болно.
Эприл нүдээр эргэлдүүлж
- Ёо, чанга дуугаар орилох юмсан. Хэрэв та миний дэргэд байвал надад хаана ч аюул учрахгүй гэж би бодож байна. Танд гар буу байгаа биз дээ? Хэрэв шаардлага гарвал та намайг хамгаалж чадна гэж хэллээ.
- Гол асуудал нь үүнд байгаа юм биш.
- Тэгээд юу юм бэ?
Эцэг нь асуултанд хариулсангүй. Эприл эцгээ буруутгаж жүжиглэхээр шийджээ.
- Би энд хоригдсон болохоор амралтаа тухтай өнгөрөөж чадсангүй. Бас би сургуулийн найз нартайгаа баяр тэмдэглэх боломжоо алдсан.
- Өөр олон баяр байгаа. Бас чи бид хоёр байнга уулзалдаж байгаа.
- Гэхдээ та надтай уулзахаар ирэх бүртээ зөвхөн хагас цаг болдог. Мэдээж, бүгд хуучинтай адилхан. Миний амьдрал дандаа ийм байсан.
Эцэг нь одоо доромжлуулсан мэт нилээд хямарсан харагдана. Эприл зорилгодоо хүрчээ.
- Энэ чинь шударга биш. Би өнгөрсөн хугацаанд муу эцэг байсан байж магадгүй, гэвч би өөрчлөгдөх гэж их хичээж байгаа. Чаддагсан бол би өнгөрсөн бүхнийг үгүй хийж сайн зүйл хийхсэн гэж би боддог. Би одоо ч гэсэн ингэж хиймээр байна.
- Өө тийм үү. Яагаад болохгүй гэж?
Эприлийн эцэг тайван бус болж өрөөн дотуур нааш цааш холхиж эхэллээ. Эприл орон дээрээ суув.
- Энэ ХМТ-ныхон бол мэргэжлийн хүмүүс. Тэд юу хийхээ сайн мэднэ. Бид хоёр чамайг аюулд өртүүлэлгүй өөр газар луу явж чадна гэж чи яагаад бодоод байгаа юм бэ? Чи ээжийнхээ гэрт аюул осолгүй байж чадаагүй, энэ бол ойлгомжтой. Бас чам руу дайрсан нөхөр миний амьдардаг газрыг мэддэг нь мэдээжийн асуудал.
- Гэхдээ танд буу байгаа биз дээ? Эсвэл та айгаад байгаа юм уу?
- Намайг айж байгаа гэж чи бодож байгаа байх нь ээ. Чи ч гэсэн айх ёстой. Хэрэв бид хоёр айхгүй байгаа бол ёстой солиорсон хэрэг болно. Чам руу дайрсан нөхөр одоо хаана байгааг ХМТ-ныхон өөрсдөө ч мэдэхгүй байгаа. Яг одоо тэр чамайг хайж байж ч магадгүй. Яагаад чи түүнийг өөр тийшээ явсан гэж бодсон юм?
Райн охиныхоо орны дэргэд очиж суулаа. Тэр хоёр нэг хэсэг дуугүй сууцгаав,
- Хөөе, надад нэг санаа төрлөө гэж Эприл хэлээд
- Хоёулаа амралтаар явъя. Бид өнөө орой явж болно. Бид шинэ оноо эндээс илүү газар угтаж болно шүү дээ гэсэнд эцэг нь толгой сэгсэрч
- Олон хүний дунд орох чамд аюултай байж мэднэ гэж хэлэв.
- Аав, одоо шөнө болж байна. Биднийг хэн ч харахгүй. Тэгээд ч тэр өөдгүй амьтан бидний хаашаа явах гэж байгааг яаж мэдэх юм бэ? Бид өөрсдөө ч хаашаа явахаа мэдэхгүй байгаа биз дээ!
Эцэг нь үл мэдэг инээмсэглэлээ. Түүний хатуу чанга байдал суларч байгааг Эприл анзаарчээ. Тэрбээр ээжийгээ хэзээ ч үгэндээ оруулж чадахгүй гэдгээ мэднэ, харин аавыгаа амархан дөнгөчихнө.
- Аав, ээж та хоёр намайг бага байхад давжаа морины уралдаан үзүүлэхээр Чинкотэйк рүү авч явж билээ.
Эцэг нь улам бүр инээмсэглэв.
- Би үүнийг сайн санаж байна. Чи биднээс нэг давжаа морь худалдаж авч өгөөч гэж гуйж байсан. Гэвч бидэнд морь хадгалах газар байгаагүй.
- Тэд үнэхээр хөөрхөн амьтад байсан.
Эприл түр завсарласнаа
- Бид тийшээ одоо очиж болно шүү дээ. Бид өнөө орой машинаар явж болно гэж нэмж хэллээ.
Охины эцэг хөмсгөө атируулан бодол болж сууна. Тэрбээр энэ талаар тунгаан бодож байгааг Эприл харж байлаа.
- Гэвч одоо өвлийн улирал. Хоёрдугаар сар хүртэл давжаа морины уралдаан болохгүй.
- Тэгвэл тэр газар бүр хов хоосон байгаа гэсэн үг. Намайг тэндээс хэн ч эрж хайхгүй. Бас хөдөө газар их сайхан байдаг. Бид усны эрэг лүү очно. Бас би морь авч өг гэж гуйхгүй, санаа бүү зов.
Тэр хоёр жаахан инээлдлээ.
- Хоёулаа эхлээд хэд хэдэн газар харъя гэж аав нь хэлэв.
Тэр хоёр Эприлийн зөөврийн компьютерыг нээж, эцэг нь байрлах газар хайж эхэллээ.
- Энд хэдэн буурчийн газар байна гэж хэлээд тэр жагсаалт руу заасанд Эприл чанга шүүрс алдаж
- Өө аав минь, больж үз! Буурчийн газар лав биш шүү! гэснээ өөрөө хайлт хийхээр компьютероо шүүрч авлаа. Эприл тэр дороо олон балконтой, бас ус руу харсан үүдний саравчтай том байшин олоод
- Энэ бидэнд хэрэгтэй. Хөлсөлж авч болдог гоё байшин, бас усны эрэг дээр байдаг юм байна. Доод давхартаа машины гараажтай болохоор бид байшинд шууд орчихож болно. Тэнд ямар хүн байгааг хэн ч мэдэж чадахгүй. Энэ үнэхээр сайхан байх болно. Бас энэ буурчийн газраас илүү аюулгүй гэдгийг би сайн мэдэж байна. Бидний байшинд орж байгааг хэн ч харж чадахгүй гэж ярилаа.
- Чи гадагшаа гарч болохгүй хэмээн аав нь хэлэв.
- Тийм ээ, би мэдэж байна. Зүгээр дээ. Энэ газар том зайтай, бас гоё харагддаг. Бид гадагшаа явж хоол хүнс цуглуулна, эсвэл авчруулж болох юм.
Эцэг нь зарлалыг харж сууснаа инээмсэглээд байрыг хөлсөлж авахаар захиалга хийлээ. Эприл эд зүйлсээ цуглуулахаар өрөөнд дотуур нааш цааш гүйх зуураа
- Та баярт оролцохоо больж байгаа юм уу? гэж асуув.
- Тийм ээ, би ингэж шийдлээ хэмээн эцэг нь бардамнаж хэлээд
- Би тэд нарт энэ талаар дуулгана гэлээ. Тэгтэл Эприл
- Түр хүлээгээрэй! Бид эндээс зүгээр гараад явчихаж чадахгүй. Гадаа машин дотор хэдэн цагдаа сууж байгаа. Бид Дарлентай ярилцах хэрэгтэй гэж хэлэв.
Тэрбээр хоёр өрөөний дунд байдаг хаалга руу очиж онгойлгоод аавыгаа гар даллан дуудлаа. Эцэг нь нэг л биеэ барьсан шинжтэй өөртөө итгэлгүй харагдана. Яагаад гэдгийг Эприл мэдэж байжээ. Тэд одоо барагцаалбал хэдэн арван дүрэм журам зөрчихөөр болчихоод байгаа билээ. Гэвч Эприл энэ бүхнийг зохицуулж чадна гэдэгтээ найдаж байлаа. Эприлийн аав Дарленд хандаж
- Охин бид хоёр эндээс явлаа гэж хэлэв.
Дарлен тэднийг дургүйцсэн шинжтэй хараад
- Та нар хаашаа явах гэж байгаа юм бэ? хэмээн асуулаа.
Райн өөртөө итгэлтэй байгаа хүн шиг дуугарахыг хичээж
- Би Эприлийг өөр газар луу авч явна. Энэ газар үнэхээр тохиромжгүй юм. Бас үнэнийг хэлэхэд та нар түүнийг энд аюул осолгүй байлгаж чадна гэж би найдахгүй байна. Би үүнийг илүү сайн хийж чадна гэв.
Дарлен одоо учраа олохгүй болсон шинжтэй харагдана. Тэрбээр
- Ноёнтон, энэ таны шийдвэр гэдэгт би эргэлзэж байна гэж хэлсэнд Райн
- Энэ миний шийдвэр, бас надад ингэх эрх бий. Эприл бага насны хүүхэд, харин би түүний хууль ёсны асрамжлагч эцэг нь. Та нар түүнийг энд надаас аман зөвшөөрөл авалгүй хорьж цагдсан. Одоо харин би бодлоо өөрчиллөө хэмээн ярилаа.
Дарлен гайхсан шинжтэй Эприл, түүний эцэг хоёрыг ээлжилж харав.
- Би бол өмгөөлөгч. Тийм учраас би юу хийж байгаагаа сайн мэдэж байна гэж Райн нэмж хэллээ.
Дарлен эргэлзэж эхэлснийг Эприл ажиж мэдэв.
- Би ээж рүү чинь утсаар ярьж түүнд мэдэгдэх хэрэгтэй гэж түүнийг хэлэхэд Эприл шууд тосч аван
- Бид хоёр ээжтэй аль хэдийн утсаар ярьчихсан. Ээж аавтай санал нэг байгаа. Бид эндээс явахад ямар ч асуудал гарахгүй хэмээн амьсгаа давхцуулан ярилаа.
Охин аав руугаа харж зүрхэлсэнгүй. Тэрбээр эцэг нь түүнийг ичгүүргүй худлаа ярьсанд маш их цочирдсон гэдгийг мэдэж байлаа. Гэвч эцэг нь ядаж л түүний яриаг тасалж хориглоогүй ажээ. Тэгтэл Дарлен
- За яахав, сайн байна. Би гадаа байгаа цагдаа нарт мэдэгдье гэж хэлээд радио станцаа залгаж машинд байгаа цагдаа нарыг дуудлаа.
Эприл хэн нэгэн бодлоо өөрчлөхөөс өмнө амжихаар цүнхээ шүүрч аван аавыгаа гарах хаалга руу түлхэв. Тэр хоёрыг машины зогсоол дээгүүр явах үед ойрхон зогсож буй ХМТ-ны машин Эприлийн нүдэнд туслаа. Тэр машин дотор сууж буй хүмүүсийг харж чадаагүй ч, ямартай ч тэр хоёрыг саатуулахаар машинаасаа үсэрч буусангүй. Тэднийг машин руугаа алхаж явах үед эцэг нь
- Чи ээжийнхээ талаар худлаа ярих хэрэггүй байсан юм гэж хэлсэнд Эприл инээд алдаад
- Харин та өөрөө яасан бэ? "Би бол өмгөөлөгч. Тиймээс би юу хийхээ сайн мэдэж байна". Та намайг эндээс авч явах эрхтэй гэдгээ сайн мэдэж байгаа юм уу? гэж асуув.
Эцэг нь эргэлзсэн бололтой шүүрс алдаад
- Үгүй, би сайн мэдэхгүй. Би компанийн хуульчаар ажилладаг гэж хэллээ.
- Зүгээр дээ. Хоёулаа явъя. Бид тэнд очсон хойноо ээжид дуулгана.
Эприл аавынхаа машины зорчигчийн суудалд суухаар авирах үед толгой нь эргэж эхлэв. Тэрбээр аавтайгаа хамт ХМТ-ны хамгаалалттай байрыг орхиж чадсан нь гэнэтийн гайхалтай зүйл шиг санагдсан ажээ.

_________________
Sakura


Top
   
PostPosted: Mar.29.19 6:04 pm 
Offline
Давамгайлагч Гишvvн
Давамгайлагч Гишvvн
User avatar

Joined: Jul.30.06 7:33 am
Posts: 899
Location: Holland
Үнэндээ форумд орж уншиж байгаа хүмүүсийн тоог харахад нилээд хүн байх шиг надад санагддаг. 4 дэх номыг эхэлснээс хойш энд орж харсан хүний тоо 21 мянга хол давсан. Гэхдээ гарын таван хуруу хүрэхгүй шахам хүмүүс санаа бодлоо илэрхийлж дэмждэг болохоор заримдаа би юу хийгээд байна аа гэж бодох үе бий. Бүхэл бүтэн номнуудыг Крофт, Пантер, Сараан, Даад гэх мэт цөөн хэдэн хүнд зориулж орчуулаад байх шиг. :??: Сүүлийн үед Эрхэс эрхэм эрхэс гэдэг нэг шинэ гишүүн нэмэгдсэн. Манайхан нэгэндээ урам өгөх тал дээр угаасаа маруухан болчихсон. Уул нь энэ номоо дуусгачихвал Дан Вадделын 3 дахь номыг барьж авдаг юм уу гэж бодож байсан. Больдог ч юм уу? Аймаар тунирхлаа ш дээ. :frog:

_________________
Sakura


Top
   
PostPosted: Mar.29.19 6:43 pm 
Offline
Гишvvн
User avatar

Joined: Aug.25.03 11:36 am
Posts: 6485
Дор хаяж гурван хүн сэтгэгдэл илэрхийлээгүй бол дараагийн хэсгийг оруулахгүй гэсэн дүрэм тогтоочих оо яадаг юм. Дуугардаггүй хүмүүст зориулж орчуулах хэрэггүй.

_________________
:f01:


Top
   
PostPosted: Mar.29.19 6:58 pm 
Offline
Жинхэнэ Гишvvн
Жинхэнэ Гишvvн

Joined: Mar.06.18 9:16 pm
Posts: 27
Тангараглая сэтгэгдэл бичнэ гэж гөлийсөн уншигч байнаааа😘😘😘😘😘😘😘😘


Top
   
PostPosted: Mar.29.19 7:15 pm 
Offline
Гишvvн
User avatar

Joined: Aug.25.03 11:36 am
Posts: 6485
За одоо ахиад нэг хүн юм бичсэн нөхцөлд сэдвээ оруулаарай :mrgreen:.

_________________
:f01:


Top
   
PostPosted: Mar.30.19 12:03 am 
Offline
Жинхэнэ Гишvvн
Жинхэнэ Гишvvн

Joined: Mar.02.19 4:48 pm
Posts: 24
өө сэтгэл зүрхнээсээ дэмжээд л уншаад байдаг шүү анай битгий сэтгэлээр унаарай яг миний сонирхдог төрлийн зохиол болохоор өглөө босоод бас орой унтахаасаа өмнө заавал орж шалгадаг


Top
   
PostPosted: Mar.30.19 2:33 am 
Offline
Хvндэт Гишvvн
Хvндэт Гишvvн

Joined: Dec.23.12 1:40 pm
Posts: 160
уншиж байгаа олон жилийн турш байнга шалгадаг ш дээ нэмэгдэж үү гэж ямар 1 юм


Top
   
PostPosted: Mar.30.19 4:52 am 
Offline
Хэлээд баршгvй их цолтой
Хэлээд баршгvй их цолтой

Joined: Sep.10.09 9:45 am
Posts: 497
Location: Төв цэгт
Би бол байнга л уншдаг ш дээ. Угаасаа намайг мэдэж байгаа байхөө.
Хатчер Райлигаар нэг л тоглоод байнаадаа. Урьд нь ч үйлд явдлыг урьдчилж таадаг байсаан. Гэхдээ зарим нэг нөхөд спойл нтрээ боль гэдэг болсоноос хойш нээх сэтгэгдэл бичихээ байсан.
Орчуулагчдаа бол угаасаа дандаа баярладаг. Бараг эхнэрээсээ илүү санах хүлээх шахуу л юм болдог ш дээ.

_________________
Энхрий хайрт эх орныхоо төлөө


Top
   
PostPosted: Mar.30.19 9:54 am 
Offline
Yнэн Дийлцэн Гишvvн
Yнэн Дийлцэн Гишvvн

Joined: May.10.10 2:23 am
Posts: 812
хүний хөдөлмөрийг үнэлээчээ муу залхуучууд аа, ийм гоё детектив уншиж бж


Top
   
PostPosted: Mar.30.19 9:59 am 
Offline
Yнэн Дийлцэн Гишvvн
Yнэн Дийлцэн Гишvvн

Joined: May.10.10 2:23 am
Posts: 812
Quote:
Би бол байнга л уншдаг ш дээ. Угаасаа намайг мэдэж байгаа байхөө.
Хатчер Райлигаар нэг л тоглоод байнаадаа. Урьд нь ч үйлд явдлыг урьдчилж таадаг байсаан. Гэхдээ зарим нэг нөхөд спойл нтрээ боль гэдэг болсоноос хойш нээх сэтгэгдэл бичихээ байсан.
Орчуулагчдаа бол угаасаа дандаа баярладаг. Бараг эхнэрээсээ илүү санах хүлээх шахуу л юм болдог ш дээ.
ирээдүйг битгий таа, өнгөрснийг бол тааж шүүж яаж ч болно :wahaha:


Top
   
PostPosted: Mar.30.19 4:36 pm 
Offline
Эзэрхийлэгч Гишvvн
Эзэрхийлэгч Гишvvн
User avatar

Joined: Jun.19.02 4:11 pm
Posts: 926
Location: closer than your breath
haha ehnerresee iluu yu :)))

_________________
a perfect machine


Top
   
PostPosted: Mar.30.19 10:05 pm 
Offline
Гишvvн
User avatar

Joined: Aug.25.03 11:36 am
Posts: 6485
За одоо тэгээд цөмөөрөө ээлжлээд хэд хэдээрээ дуугарцгаана шүү :hoho:.

_________________
:f01:


Top
   
PostPosted: Mar.31.19 11:27 am 
Offline
Yнэн Дийлцэн Гишvvн
Yнэн Дийлцэн Гишvvн

Joined: May.10.10 2:23 am
Posts: 812
Наран маань яасийн бол, зарим хүн эхнэрээсээ ч илүү хүлээгээд байхад,


Top
   
PostPosted: Mar.31.19 11:51 am 
Offline
Шинэков Гишvvн
Шинэков Гишvvн

Joined: Mar.31.19 11:48 am
Posts: 1
unshij baigaa huleej bgaa


Top
   
PostPosted: Mar.31.19 6:10 pm 
Offline
Давамгайлагч Гишvvн
Давамгайлагч Гишvvн
User avatar

Joined: Jul.30.06 7:33 am
Posts: 899
Location: Holland
Хоёр гурван хоног гадуур явах ажил гарсан. Хүлээлгэсэнд уучлаарай. Миний мэддэг хэдэн хүн номоо үгүйлсэн байх шив дээ. FB, Youtube-д ордог хүмүүс хэл амаа их билүүдсэн хүмүүс байдаг. Энд харин чимээгүй, сэмхэн орж ирээд ном уншаад гардаг хүмүүс байдаг бололтой. ккк

Энэ ном үнэндээ нилээд нуршуу, хүний бодол санааг их бичсэн байдаг болохоор заримдаа товчилчихдог юм уу гэж боддог. Гэхдээ номоо гүйцэд ойлгоход хэрэгтэй болохоор нэмж хасалгүй оруулж байгаа.

_________________
Sakura


Top
   
PostPosted: Mar.31.19 6:11 pm 
Offline
Давамгайлагч Гишvvн
Давамгайлагч Гишvvн
User avatar

Joined: Jul.30.06 7:33 am
Posts: 899
Location: Holland
Бүлэг 28

Райли суманд сэглэгдсэн Амбер Турнерын цогцсыг сайн харахаар дээрээс нь тонгойлоо. Аль хэдийн шөнө болсон, бас зогсоолын гэрэл хангалттай тод биш байсан учир тэр нэг бүрчлэн сайн харахын тулд гар чийдэнгээ асаав. Нас барсан залуу бүсгүйн дүрлийтэл том нээсэн хос нүд Райлигаас "яагаад?" хэмээн асуух мэт эгц урдаас нь ширтэх ажээ.
Райли энэ асуултанд хариулахыг үнэхээр хүсэж байлаа. Гэвч иймэрхүү гэмт үйлдлийг тодорхойлох тогтсон нэг тайлбар хэзээ ч байдаггүй. Тэрбээр ходоодноос өгсөж ирсэн цөс хоолойг нь гашуу оргиулав.
Билл бас гар чийдэнгийнхээ гэрлийг нэмэрлэхээр түүний дэргэд зогсож байлаа.
- Энэ хэрэг өдөр гэгээтэй байхад гарсан гэсэн. Бүсгүйг олсон эрэгтэй маш их цочирдсон биз хэмээн Билл хэлэв.
Үд дунд болж байхад зоогийн газарт үйлчлүүлсэн нэг хүн бүсгүйн цогцсыг олжээ. Үйлчлүүлэгч эр бүсгүйг спорт баарны ойролцоо тавьсан SUV машиныхаа жолоочийн суудал дээрээс олж харсан байна. Райлигийн гар чийдэнгийн гэрэл бүсгүйн хувцсанд торгоож орхисон зурвас дээр туслаа. Түүнд зурвасны талаар аль хэдийн дуулгасан байжээ. Райли зурвасыг уншихаар улам ойртов.

Райли Пэйжид... Чи одоо айж байгаа биз дээ?

Цаас Хатчерын загасчны цогцосноос салгаж өөрт нь илгээсэн зурвасныхтай яг адилхан ажээ. Хатчер энэ удаа зурвасыг ямар ч юм нэг шалтгаанаар аваагүй байлаа. Гэвч тэр энд байсан гэдэгт Райли итгэлтэй байв. Тэрбээр уг хэргийг орон нутгийн цагдаа нарын гарт үлдээхээр шийдсэн бололтой.
Райли зурвасыг цогцосны хувцаснаас болгоомжтой салгаж аваад Биллд өгөхдөө
- Хоёулаа үүнийг эд мөрийн баримт болгож авна гэж хэлэв. Тэрбээр үзлэгээ үргэлжлүүлэх зуур арай Валдерын зөв байсан юм биш байгаа хэмээн өөрөөсөө асуулаа, Арай Хатчер, Роудс хоёр хамтарч ажиллаж байгаа юм биш биз?
Райли хүн амины хэргийг хэрхэн үйлдсэнийг мэдрэхээр гүнзгий амьсгал авлаа. Хатчер үнэхээр алуурчинтай хүч хавсарсан гэж үү? Райли үүнд ердөө итгэж чадсангүй. Хатчер хүн алахдаа гар буу хэзээ ч ашиглаж байгаагүй, бас энэ удаа ч гэсэн ашиглахгүй гэдгийг тэр сайн мэдэж байв.
Үгүй, Роудс л ганцаараа бууны гох дарсан. Райли үүнд харин огтхон ч эргэлзсэнгүй. Гэвч Хатчер энэ хэрэгт ямар нэг байдлаар оролцсон уу? Дадлага туршлага ихтэй тэрбээр залуу Роудсад ямар нэг байдлаар зааварчилгаа өгч байсан юм биш биз? Роудсыг хүн алж байхад тэр дэргэд нь хараад зогсож байсан гэж үү?
Гэвч Райлид ингэж мэдрэгдсэнгүй. Тэрбээр энэ талаар хэдий чинээ их бодно Валдерын буруу гэдгийг төдий чинээ сайн мэдэрч байлаа. Хатчер хэн нэг хүнтэй, ялангуяа Роудс мэтийн хүнтэй хэзээ ч хамтарч ажиллахгүй. Энэ зүгээр л түүний зан чанарт тохирохгүй. Тэр дэндүү ганцаардмал. Түүнчлэн Хатчер Роудсыг нэг нүдээрээ ч тоож харахгүй гэдгийг Райли мэдэж байлаа,
Гэхдээ түүний мэдэрснээр Хатчер эргэлзээгүй энд байжээ.
Райли харцаа өргөж машины зогсоолд ойрхон харагдах ой модны зах руу харлаа. Тэр энэ хавийн газрыг аль хэдийн самнаж нэгжсэн гэдгийг мэдэж байжээ. Гэвч Хатчер бол тийм ч амархан баригдчих нэгэн биш. Тэр ойн захад наашаа хараад зогсож байсан ч байж магадгүй.
Хэрэв үнэхээр тийм бол Роудсаас "нэг алхам" ч хоцролгүй дагаж явсан Хатчер энд юу хийж байсан юм бол? Тэр санаатай бус аллага үйлддэг алуурчинтай хамтраагүй юм бол яагаад Роудсыг дагаж мөшгөх болов? Ингэхэд Шэйн Хатчерыг ангуучилж байгаа минь юу болоод хувирчихав аа?
Билл цогцосны сумны шархнууд руу заагаад
- Нуурын эрэг дээр алагдсан Керби Стадманы цогцостой их адилхан харагдаж байна гэж хэллээ.
Райли бүсгүйн хэвлийн тус газар харагдах нэг шарх руу зааж
- Тэр анх энд буудсан байна. Сумны шарх бүсгүйг хөдөлж чадахгүй болгосон ч тэр ухаан алдаагүй. Гэвч удаа дараалан буудах бүрт нуурын эрэг дээрхийг бодвол энэ аллага улам бүр эмх замбараагүй болсон байна. Алуурчин нэг талаар хохирогчоо амьд байлгахыг хүсэж байсан ч нөгөө талаар гадаа хүн амьтанд харагдчихаж магадгүй тул маш их яарч байжээ. Буунд залгасан дуу намсгагч буудах чимээг дарж байсан гэж ярив.
Bилл түүний хэлсэн дээр нэмэрлэж
- Бас гар буунаас гарсан чимээг баарнаас сонсогдож байсан хөгжмийн дуунд дарагдсан биз хэмээсэнд Райли духан дээр сумны шархыг заагаад
- Тэр энд хамгийн сүүлд гохоо дарсан гэж хэллээ.
Тэр хоёр дээр нэг орон нутгийн цагдаа хүрч ирэн
- Тэр залуу та нартай ярилцмаар байна гэнэ хэмээгээд хэргийн газрыг тусгаарласан туузны ард харагдах намхан хэрэм налаад сууж буй нэг залуу эрхэм рүү заав.
Райли, Билл хоёр тэр залуу руу очлоо. Тэр залуу SUV машин дотор алагдсан бүсгүйтэй адилхан буржгар хүрэн үс, дугуй царайтай байсан тул Райли түүнийг бүсгүйн цусан төрлийн хүн байх хэмээн таамаглажээ. Тэрбээр маш их гашуудсан харагдана.
- Намайг ХМТ-ны мөрдөгч Райли Пэйж гэдэг хэмээн хэлээд Райли залууд мөрдөгчийн тэмдгээ харуулснаа
- Энэ хүн миний хамтрагч Билл Жеффрис. Таны нэрийг хэн гэдэг вэ? гэж асуусанд нөгөө залуу нам дуугаар
- Рой Турнер. Би... би... Амберын ах хэмээн түгдчин хэлэв.
- Та хүн амины хэргийг харсан уу? гэж Биллийг асуусанд тэр толгой сэгсрээд
- Намайг утсаар дуудсан. Хэрэг гарсны дараа... Би наашаа ирсэн. Дараа нь би энд суусан хэмээн хэлээд дуугаа хураав.
- Бид танд гүн эмгэнэл илэрхийлж байна гэж Биллийг хэлэхэд тэр дуугүй толгой дохилоо.
- Та бидэнтэй ярилцмаар байна уу? хэмээн Райли асуув.
- Та нар юу мэдэх вэ? Хэн үүнийг үйлдсэн юм бол? Яагаад?
Райли зүрх алдан санаа алдлаа. Дахиад л нөгөө асуулт: Яагаад? Тэрбээр залуугийн урд явган суугаад тайвшруулах санаатай эелдэг өнгөөр
- Ноён Турнер, ингэж хэлж байгааг минь өршөөгөөрэй. Одоогоор бидэнд мэдэх зүйл алга. Та жаахан тэвчээр гаргаж хүлээх хэрэгтэй болох нь.
Залуу эр Райлиг тусламж энэрэл хүссэн харцаар ширтээд
- Гэхдээ та нар ямар нэг зүйл мэдэж байгаа. Энэ чинь жижигхэн хот. Энэ хэр удаан үргэлжлэх вэ? гэж асуув.
Райли залууг өрөвдөж байлаа. Гэвч тэр хэлэх үгээ сайн цэнэх хэрэгтэй гэдгээ мэдэж байв. Асуултын хариуг хурдан өгмөөр байгаа ч тэр ингэж чадахгүй. Билл түрүүлж ам нээсэнд Райли түүнд дотроо их талархаж суулаа.
- Та цагдаа нарт холбоо барих хаягаа өгсөн биз дээ?
Залуу эр толгой дохьсонд Билл
- Тэгвэл таныг гэртээ харьсан нь дээр гэж би бодож байна. Та тайвширч амрах хэрэгтэй. Бид юм олж мэдвэл тантай холбоо барина гэж хэлэв.
Нөгөө залуу дахиад үг хэлсэнгүй, мэдээ алдчихсан хүн шиг гуйвлан босоод тэндээс явлаа. Тэгтэл Райлид цагдаагийн радио долгион шажигнах дуу сонсогдов. Нэг орон нутгийн цагдаа тэр хоёр луу дөхөж ирээд
- Та хоёрыг бааранд хүрээд ир гэж байна хэмээв.
Райли толгой дохилоо. Тэр хоёр баар луу очих замдаа Райли шүүх эмнэлгийн шинжээч рүү эргэж харав. Шинжээч эр болон түүний багийнхан тэрэгнийхээ хажууд тушаал хүлээн зогсож байжээ, Райли тэдэнд цогцсыг авж явж болно гэсэн дохио өгөхөд тэд SUV машин руу хөдөлцгөөлөө.
Райли, Билл хоёр бааранд орвол Эмили Крэйгтон, Крэйг Хуан хоёр тэнд аль хэдийн ирчихсэн сууж харагдав. Тэд баарыг орон нутгийн цагдаагийнхан болон Жексонвилл дэх ХМТ-ны салбарын хэдэн мөрдөгчдөд зориулан удирдлагын контор шиг зохион байгуулжээ. Хэдэн үйлчлүүлэгч болон баарны ажилчдыг яриа сонсогдохооргүй газар холдуулж суулгасан байлаа. Райли. Билл хоёр компьютерын ард сууж буй Крэйгтон, Хуан хоёр дээр очив.
- Бид хамгаалалтын камерын бичлэгийг харж байна хэмээн Крэйгтоныг хэлэхэд Билл
- Та нарт тэгээд аз таарав уу? гэж асуулаа. Тэгтэл Хуан
- Бичлэгийн чанар их муу юм гэж хариу хэлэв.
Райли компьютерын дэлгэц рүү хараад Хуаны зөв гэдгийг шууд мэдлээ, Мэдээжийн хэрэг, гадаа суурилуулсан камер ийм төрлийн аймшигтай хэргийг буулгаж авахад хангалтгүй гэдэг нь ойлгомжтой. Камерын тусгалыг хүмүүсийн нүүр царай руу биш, харин тэдний толгойн орой руу чиглүүлсэн байх бөгөөд буулгасан дүрс их жирэлзэж харагдах ажээ. Дүрсэнд харагдах хүмүүс, ялангуяа эрэгтэй хүмүүс хоорондоо их адилхан харагдана. Видео бичлэгийг ашиглах боломжгүй бололтой.
Райли эргэн тойрноо гүйлгэж харснаа буланд хүлээгээд сууж буй хүмүүсийг олж харав. Тэрбээр тэдний дундаас махлаг тарган нэг эрийг онцолж сонголоо. Энгийн үед энэ залуу нилээд өөдрөг, хөгжилтэй нэгэн бололтой харагдах хэдий ч одоо харин маш их гашуудан шаналж байгаа харагдана. Түүний энэхүү төрх нөхцөл байдалд нэг л зохицохгүй байх шиг.
Райли түүнд өөрийгөө болон Биллийг танилцуулсанд залуу эр
- Намайг Марти Холлистер гэдэг. Гадаа цагдаа нар ирэх үед би бааранд үйлчилж байсан. Би гадаа гарахаас өмнө тэнд юу болоод байгааг огт мэдээгүй... гээд яриагаа дуусгалгүй ярилаа. Тэр яагаад ингэж их айж тэвдсэнийг Райли ойлгох шиг болов.
- Тэр бүсгүй чиний найз хүүхэн үү? гэж асуусанд Марти Холлистер толгой дохилоо.
- Биднийг өршөөгөөрэй хэмээн Билл хэлэв.
Райли гар утсаа гаргаж залууд Шэйн Хатчерын зургийг харуулаад
- Та энэ хүнийг өнөөдөр харсан эсэхээ хэлж чадах уу? Энэ бааранд эсвэл хаа нэгтээ? гэж асуулаа.
Холлистер зурган дээр аварга том биетэй, бараан өнгийн арьстай эрийг харьж хараад толгой сэгсрээд
- Энэ хүн харваас миний нүдэнд шууд тусах байсан гэж би бодож байна. Бид энд гадны хүмүүстэй тийм ч их тааралдаад байдаггүй. Апекс бол жуулчдад зориулсан хот биш. Энд хүмүүст харж сонирхоод байх зүйл байхгүй гэж хэлэв.
Райли дараа нь Орин Роудсын шоронд байсан үеийн зургийг харуулаад
- Тэгвэл энэ хүнийг харсан уу? гэж асуусанд Холлистер зураг руу хараад\
- Би сайн мэдэхгүй байна. Найз бүсгүй маань эндээс явахаасаа өмнө нэг залуугийн ширээнд үйлчилсэн. Тэр залууг би танихгүй юм билээ. Тэгэхээр тэр энэ хавийн хүн гэж би бодохгүй байна. Би нэг их анхаарал хандуулаагүй ч тэр хүн жирийн хүмүүстэй адилхан харагдаж байсан. Тэр энэ хүн байж магадгүй гэж би бодож байна. Гэхдээ тэр хүний үс бараан өнгөтэй, бас нүүрэн дээр нь өрөвгөр сахал харагдсан.
Райли урамшиж, тэрбээр дахиад хэдэн асуулт тавих гэтэл Крэйгтон тэднийг дуудах сонсогдов.
- Жеффрис, Пэйж, наашаа хүрээд ирээч. Валдер видео чатаар холбогдож байна.

_________________
Sakura


Top
   
Display posts from previous:  Sort by  
Post new topic  Reply to topic  [ 1111 posts ]  Go to page Previous 137 38 39 40 4143 Next

All times are UTC+09:00


Who is online

Users browsing this forum: No registered users and 2 guests


You cannot post new topics in this forum
You cannot reply to topics in this forum
You cannot edit your posts in this forum
You cannot delete your posts in this forum
You cannot post attachments in this forum

Search for:
Jump to:  
cron

Copyright Asuult.NET © 2000-2015.
Administrative Contact: Khundaga Khurelbaatar [hundaga@hotmail.com]
Tel: 1-888-303-4927, Fax: 1-888-406-2264.
Powered by phpBB © 2000-2015 phpBB Group. Powered by phpBB® Forum Software © phpBB Limited