#AsuultSambar :

ASUULT.NET - МОНГОЛ УЛС МАНДАН БАДРАГ!
It is currently Aug.24.19 1:35 pm

All times are UTC+09:00

Post new topic  Reply to topic  [ 1110 posts ]  Go to page Previous 126 27 28 29 3043 Next
Author Message
PostPosted: Feb.04.19 7:00 pm 
Offline
Давамгайлагч Гишvvн
Давамгайлагч Гишvvн
User avatar

Joined: Jul.30.06 7:33 am
Posts: 899
Location: Holland
Quote:
Маргааш шинийн нэгэн шүү дээ, эгч минь :col:.
Өнөө орой бууз жигнэж, хуушуур хайрна аа. :brows: Ээж маань битүүний орой хиншүү гаргавал хуучин онд бүтэлгүйтсэн бүх ажил, бодол санаа арилж шинэ оноо цэвэр ариун сэтгэлээр угтаж чаддаг гэдэг байсан. :think: :bigthumpup: Та нар ч гэсэн тэгээрэй. Тэгээд бүгдээрээ сайхан битүүрч, шинийн нэгнээ баяр хөөртэй угтан золгоорой. :cheerleader:

Эгч нь номоо орчуулж, бүлэг бүлгээр нь нэмж л байя. Зав зайгаараа уншина биз. :-D

_________________
Sakura

Top
   
PostPosted: Feb.04.19 8:19 pm 
Offline
Давамгайлагч Гишvvн
Давамгайлагч Гишvvн
User avatar

Joined: Jul.30.06 7:33 am
Posts: 899
Location: Holland
Бүлэг 22

Маажуур гэртээ ирэх үед бүх бие нь шархиран өвдөж байлаа. Түүнийг хаалгаар оронгуут өвөө нь асуулт тавьж эхлэв.
- Тэр хаана байна? Охин хаана байгаа юм бэ?
- Би түүнийг ойлгоогүй хэмээн Маажуур амандаа бувтналаа.
- Түүнийг ойлгоогүй гэдэг чинь юу гэж байгаа юм бэ?
Маажуур хариулсангүй, шууд өрөөн дундуур алхан ар талын хаалга руу очив.
- Би чамд асуулт тавьсан, хөгийн новш оо!
Маажуур нэг ч үг хэлсэнгүй, байшингийн арын цэцэрлэг рүү гарлаа. Дараа нь тэр цэцэрлэгийн цаад захад харагдах ой руу ордог зөргөөр хурдан алхав.
- Чи юу хийгээд байна?
Маажуур дахиад юу ч хэлсэнгүй. Яг үнэндээ тэр юу хийж байгаагаа ч мэдэхгүй байлаа. Хөдөөний зам дээрх хүн хулгайлах оролдлого бүтэлгүйтсэн учир тэр маш их уурлажээ. Тиймээс тэр уур хилэнгээ ямар нэг аргаар гаргах хэрэгтэй байлаа.
Тэр ойн цоорхойд гарч ирээд газраас эгц дээшээ цухуйж буй агааржуулах хоолой эмэгтэйг зугтахаас өмнөхтэйгөө яг адилхан харагдаж байгааг анзаарав. Тэр үүнийг засахдаа их хичээж ажилласан бөгөөд хоолойг зэрлэг ургамлаар сайн хучиж далдалжээ. Гэвч тэр хийсэн ажлаа бахархаж харахаар зогссонгүй. Тэрбээр газрын гадаргуу дээр хэвтээ байрласан, нүдэнд үл анзаарагдах нэг хаалгыг онгойлголоо. Маажуур шатаар уруудах үедээ цагнууд шөнө дунд болж буйг зарлан нэгэн зэрэг чанга дуугаар хангинахыг сонсов. Тэр хорогдох байр луу ордог хаалгаар орохдоо цагнуудад хандаж
- Амаа тат! хэмээн хашгирлаа.
- Та нар бүгд амаа татаж үз!
Мэдээжийн хэрэг, цагнууд үгэнд нь орсонгүй. Тэд түүний нүүр царайг ажиглаад ч байх шиг, ялангуяа нэг нүдний хэлбэртэй цаг цохилох бүртээ анивчиж байлаа. Нэг ууль (шувуу) жирийн дуугардгаасаа шал өөрөөр түүнийг үзэн ядаж, доромжилсон өнгөөр гуугачина. Саран дээр сууж буй эр түүнийг шоолж чанга хөхөрч харагдав.
Маажуур есөн сүүлт муураа авч ар нуруугаа ороолгож эхэллээ. Гэхдээ тэр хуучин шигээ амлалтаа биелж чадаагүй буруугаа хүлээж орилж хашгирсангүй. Тэр ингэх чадалгүй болтлоо маш их уурласан байлаа.
Тэрбээр өөрийгөө ташуураар хэдэн удаа ороолгосны дараа өрөөний буланд байдаг торон хаалтны цаана сууж буй хоёр охины царайг олж харав. Нэг нь гавлын яс шиг хонхойж ширгэсэн нүдээр түүнийг харж байлаа. Маажуур өөрийгөө ороолгохоо больж, цагнуудаас гарах чимээг дарж чанга дуугаар тэр хоёрт хандан
- Та нар юугаа харсан юм бэ? хэмээн хашгирав.
Охин түүнийг ширтсээр байлаа. Харин нөгөө нэг нь түүний энд байгааг анзаарч мэдсэн шинжгүй толгойгоо унжуулж сууна.
- Чи! Би чамаас асууж байна! хэмээн тэр нугдайж суусан охинд хандаж хашгирав.
Гэвч охин түүнийг харахаар толгойгоо өргөсөнгүй. Маажуур тор луу очиж, цоожийг нь онгойлгож торон дотор орлоо. Түүнийг харж суусан охин босож торны хаалга руу алхтал тэр ташуураар нүүрэн дундуур нь огцом ороолгов. Охин нүүрээ дарж, замаас нь холдлоо. Маажуур торны хаалгыг дотроос нь түгжчихээд толгойгоо унжуулан сууж буй охин руу очиж урд нь зогсоод
- Чи! Чи одоо яачихаад байгаа юм бэ? хэмээн хашгирлаа.
Охин хариу хэлсэнгүй, бүр дээшээ өндийж ч харсангүй. Маажуур охины үснээс зулгааж толгойг нь арагшаа гэдийлгэв. Охины нүд нөгөө нэг охины нэгэн адил юуг ч илэрхийлэхгүй, хоосон хөндий харагдана.
- Миний асуултанд хариул хэмээн Маажуур хашгирсанд охин
- Миэра зугтсан. Тэр тусламж авчрахаар явсан. Цагдаа нар биднийг аварна хэмээн бараг дуулдахгүй шахам шивнэв.
Тэрбээр өөрөөр нь тохуурхаж зугтсан охиныг сануулсанд Маажуурын уур улам бүр шатаж хамаг бие нь салганаж чичирлээ. Маажуур охинд хандаж
- Усан тэнэг! Энд хэн ч ирэхгүй. Хэн ч та нарыг аварч чадахгүй хэмээн хашгиртал хоёр дахь охин
- Миэра эндээс зугтаж чадсан. Тэд биднийг тун удахгүй олно гэж шийдэмгий хоолойгоор хариу хэлэх нь сонсогдов.
Маажуурын уур хилэн савнаасаа хальж, тэрбээр үснээс нь зуурч байсан охины хоолойг багалзуурлаа.

_________________
Sakura

Top
   
PostPosted: Feb.05.19 12:04 am 
Offline
Давамгайлагч Гишvvн
Давамгайлагч Гишvvн
User avatar

Joined: Jul.30.06 7:33 am
Posts: 899
Location: Holland
* * *
Райли, Билл хоёр цагдаагийн газрын хурлын танхимын ширээнд Шерри Симпсоны өөдөөс харж сууна. Хүрэн үстэй бүсгүй шархдаж гэмтээгүй, эрүүл саруул харагдаж байгаа ч сульдаж тамирдсан нь харваас илт байлаа. Тэр алуурчны савраас азаар эсэн мэнд мултрахдаа маш их хүч чадал зарцуулсан гэдгийг Райли мэдэж байжээ.
- Чи машины талаар бидэнд юу хэлж чадах вэ? гэж Райлиг асуухад
- Subaru маркийн суудлын тэрэг. Их хуучирсан машин байсан хэмээн Шерри Симпсон хариулав. Райли түүний хэлснийг тэмдэглэх зуур
- Сайн байна. Чи үнэхээр сайн байна гэж хэллээ.
- Машины дугаарыг санаж байна уу? хэмээн Биллийг асуухад бүсгүй
- Делавер мужийн дугаар байсан. Бас тоонуудыг нь харсан. Би санахыг оролдоод үзье гэж хэлэв. Тэр аажмаар дөрвөн тоо саналаа.
- Энэ миний харсан тоонууд, эсвэл зөвхөн санаж байгаа тоонууд маань энэ байх.
Райли инээмсэглэн зогсож буй Билл рүү эргэж харав. Түүний юу бодож байгааг Райли гадарлажээ. Делавер мужийн машины дугаарын эхний дөрвөн тоо энэ хэргийн оньсогыг тайлах түлхүүр болж мэдэх юм.
- Би энэ дугаарыг эндэхийн ажилтнаар шалгуулъя гэж хэлээд Билл суудлаасаа босож өрөөнөөс гарлаа. Райли Шеррид хандаж
- Чи тэр хүнийг харж чадсан уу? гэж асуув. Шерри хөмсгөө зангидаж бодлогоширлоо.
- Намайг өршөөрөөгүй, тэнд харанхуй байсан. Би түүнийг машины урд гэрэлд хэдхэн секунд хальт харсан. Би тодорхой сайн дүрсэлж чадахгүй байж мэднэ. Үс нь ямар өнгөтэй байсныг би хэлж чадахгүй нь. Түүнийг миний цонхоор харах үед тэр их сайхан инээмсэглэдгийг анзаарч харсан. Тэр намайг хэсэгтээ л алмайруулж чадсан шүү.
Райли тэмдэглэлээ хөтөлсөөр суув.
- Түүнтэй ноцолдож байх үед чамд анзаарсан зүйл байна уу?
Шерри дахиад л бодлогошрон хэсэг дуугүй суулаа.
- Миний санаж байгаагаар тэр надаас өндөр, магадгүй таван тохой ес юм уу арван инч дунд зэргийн нуруутай, (дунджаар175 см, орч). Бас эрүүл чийрэг биетэй. Тэр над руу хайр найргүй дайрч байсан гэж хэлээд тэр толгойгоо сэгсрэв.
- Уучлаарай. Би уул нь илүү их зүйл хэлэхийг хүссэн юм сан. Тэр үед би анхаарлаа сайн төвлөрүүлэх хэрэгтэй байж. Би хэрвээ зургийг нь дарж чадсан бол...
Райли бүсгүйг тайвшруулахаар гарыг нь зөөлөн илээд
- Үгүй ээ, Шерри чи үнэхээр сайн байсан гэлээ. Хөөрхий бүсгүй юу мэдэрч байгааг тэр сайн ойлгож байлаа. Өөрсдийгөө лүү их зүйл хэлж чадна гэж бодож байсан гэрчүүд ийм зүйлийг дандаа мэдэрдэг ажээ.
- Үгүй ээ, би сайн байгаагүй хэмээн Шерри цахиртсан хоолойгоор хэлээд
- Түүнийг тогонд цохиулж ухаан балартсан байхад нь би өөр зүйл хийх хэрэгтэй байсан юм. Би түүнийг дуусгах хэрэгтэй байсан, магадгүй алах хэрэгтэй байсан ч юм бил үү. Гэтэл би их айсан учраас зөвхөн зугтахыг л бодсон. Одоо харин тэр хаа нэгтээ тэнүүчилж яваа.
- Шерри, намайг сонс хэмээн Райли хэлээд
- Чи их зоригтой, бас ухаалаг байсан. Түүний гарт одоо хүртэл гурван эмэгтэй алагдчихаад байна. Чи харин зугтаж чадсан. Бас чиний хэлсэн зүйлсийн тусламжтай бид түүнийг барьж чадна гэж бодож байна гэв.
Онгорхой хаалгаар Биллийн толгой цухуйлаа.
- Би дугаараар машиныг олсон. Энэ үнэхээр Subaru маркийн 2000 оны суудлын тэрэг мөн байна. Машины эзнийг Трэвис Кеслер гэдэг. Тэр энэ хотод амьдардаг.
- Хоёулаа түүнийг барихын тулд нэг баг дагуулж явъя гэж Райли хэлэв.

_________________
Sakura

Top
   
PostPosted: Feb.05.19 10:49 am 
Offline
Жинхэнэ Гишvvн
Жинхэнэ Гишvvн

Joined: Mar.06.18 9:16 pm
Posts: 27

PostPosted: Feb.05.19 10:50 am 

PostPosted: Feb.05.19 10:56 am 
Offline
Жинхэнэ Гишvvн
Жинхэнэ Гишvvн

Joined: Mar.06.18 9:16 pm
Posts: 27
Сайхан шинэлж байна уу? Хүлээгээд уншаад л байгаа 😘😘😘😘😘 анх forum нээгдэхэд уншиж эхэлсэн гэхдээ гишүүн болоод удаагүй ээ translatebooks.ml хаагдсан юм уу

Top
   
PostPosted: Feb.05.19 3:10 pm 
Offline
Yнэн Дийлцэн Гишvvн
Yнэн Дийлцэн Гишvvн

Joined: May.10.10 2:23 am
Posts: 812
шинэ цуврал орсныг өнөөдөр л мэдэж бүгдийг нэг амиар уншлаа ш дээ, маш их баярлалаа, маш сонирхолтой юмаа. Сар шинийн мэдн хүргэe

Top
   
PostPosted: Feb.05.19 4:47 pm 
Offline
Давамгайлагч Гишvvн
Давамгайлагч Гишvvн
User avatar

Joined: Jul.30.06 7:33 am
Posts: 899
Location: Holland
Quote:
Сайхан шинэлж байна уу? Хүлээгээд уншаад л байгаа 😘😘😘😘😘 анх forum нээгдэхэд уншиж эхэлсэн гэхдээ гишүүн болоод удаагүй ээ translatebooks.ml хаагдсан юм уу
сайт хаагдсан. Уншиж байсан ном байгаа бол хэл дээ. Би пм-ээр оруулж өгье.
:brows:

_________________
Sakura

Top
   
PostPosted: Feb.05.19 4:51 pm 
Offline
Давамгайлагч Гишvvн
Давамгайлагч Гишvvн
User avatar

Joined: Jul.30.06 7:33 am
Posts: 899
Location: Holland
Quote:
шинэ цуврал орсныг өнөөдөр л мэдэж бүгдийг нэг амиар уншлаа ш дээ, маш их баярлалаа, маш сонирхолтой юмаа. Сар шинийн мэдн хүргэe
Эгч нь чамайг санасан шүү. Урам өгдөг дүүдээ баярладаг шүү. Сар шинийн мэнд хүргэе.
Манай Miracle харагдахгүй л бна.

_________________
Sakura

Top
   
PostPosted: Feb.06.19 12:44 pm 
Offline
Yнэн Дийлцэн Гишvvн
Yнэн Дийлцэн Гишvvн

Joined: May.10.10 2:23 am
Posts: 812
Quote:
Quote:
шинэ цуврал орсныг өнөөдөр л мэдэж бүгдийг нэг амиар уншлаа ш дээ, маш их баярлалаа, маш сонирхолтой юмаа. Сар шинийн мэдн хүргэe
Эгч нь чамайг санасан шүү. Урам өгдөг дүүдээ баярладаг шүү. Сар шинийн мэнд хүргэе.
Манай Miracle харагдахгүй л бна.
санасанд баярлалаа, юун гоёийн, гэхдээ одоо хэн хэнийгээ илүү сaнах бол доо, Райли та 2-ыг өдөр болгон хүлээнэ дээ, Райли гэснээс энэ эмэгтэй улам таалагдах боллоо, тэр экс нөхрөө хөөгөөд явуулчихсанд хичнээн баясав, хаха.

Top
   
PostPosted: Feb.06.19 12:46 pm 
Offline
Yнэн Дийлцэн Гишvvн
Yнэн Дийлцэн Гишvvн

Joined: May.10.10 2:23 am
Posts: 812
Miracle бас над шиг мэдээгүй явжаагаа биз, тэрнээс их идэвхтэй уншигч ш дээ

Top
   
PostPosted: Feb.06.19 12:48 pm 
Offline
Жинхэнэ Гишvvн
Жинхэнэ Гишvvн

Joined: Mar.06.18 9:16 pm
Posts: 27
Би "Цусан төрөл"-г
цагаан сарын амралтаар уншина гээд хойшлуулаад байсан энийг авья.Энэ бас Райли шиг цуврал уу.

Top
   
PostPosted: Feb.06.19 11:26 pm 
Offline
Давамгайлагч Гишvvн
Давамгайлагч Гишvvн
User avatar

Joined: Jul.30.06 7:33 am
Posts: 899
Location: Holland
Quote:
Би "Цусан төрөл"-г
цагаан сарын амралтаар уншина гээд хойшлуулаад байсан энийг авья.Энэ бас Райли шиг цуврал уу.
Дан Вадделийн гурван цуврал ном байгаа. Би эхний хоёрыг нь орчуулсан. "Цусан төрөл" "Цусан өшөө". Гурав дахь номыг энд байдаг хуучны гишүүд маань франц хэл дээр олж өгсөн. Орчуулж бараагүй. Гэхдээ Нидерланд хэл дээр орчуулах гэж оролдож байгаад орхичихсон байгаа. Эхний ээлжинд "Цусан төрөл"-ийг pdf-file -аар
Attachment:
DAN WADDEL BLOED LIJN mongolian.pdf [1.64 MiB]
Downloaded 21 times
оруулж өгье.

_________________
Sakura

Top
   
PostPosted: Feb.06.19 11:46 pm 
Offline
Давамгайлагч Гишvvн
Давамгайлагч Гишvvн
User avatar

Joined: Jul.30.06 7:33 am
Posts: 899
Location: Holland
Бүлэг 23

Райли, Билл хоёрыг том байшинд ойртож ирэхэд орон нутгийн цагдаа нараас бүрдсэн жижиг баг тэдний дэргэд хүрч ирлээ. Люси цагдаа нарын ард явж харагдана. Тэд бүгд бүрэн зэвсэглэсэн ажээ.
Байшингийн цонхоор нэг ч гэрэл асаалттай харагдаагүй ч, одоо үүрийн дөрвөн цаг болж байгаа болохоор Райли үүнд огт гайхсангүй. Тэр цагдаа нарын цуглуулсан мэдээллийг судалж үзлээ. Трэвис Кеслер бол олны танил, баян чинээлэг, Олманы уугуул оршин суугчдын нэгэн ажээ. Баривчлах ажиллагааг яаравчлах хэрэгтэй учраас Райли түүний талаар олон асуулт тавьж түвдсэнгүй.
Байшин гурван давхар бөгөөд тэнд зоорь бий гэдэг нь тодорхой байлаа. Тэд жинхэнэ сэжигтнийг олсон гэдэгт эргэлзэх шалтгаан Райлид байсангүй. Байшингийн дэргэд бас гурван хаалгатай машины гарааж харагдана. Магадгүй тэр дотор Mercedes, BMW, эсвэл Porschе маркийн машин байгаа биз.
Энэ нөхөр хуучирсан Subaru машин эзэмшдэг хүн шиг харагдахгүй л байна даа хэмээн тэр бодлоо.
Гэхдээ Шерри Симпсоны хөдөөний зам дээр харсан машины эзэн бол Трэвис Кеслер мөн хэмээн машин эзэмшигчийн бүртгэлд эргэлзэхийн аргагүй тэмдэглэсэн байсан. Тэгэхээр энэ бол баривчилгаа явуулахад хангалттай шалтгаан.
Райли, Билл хоёр үүдний тавцан руу өгсөж гараад хоёр биенээ харав. Райлиг толгой дохиход тэд хоёулаа гар буугаа зэрэг гаргалаа. Билл байшингийн хаалган дээр хүчтэй балбаад
- ХМТ. Бид Трэвис Кеслерийг хайж байна хэмээн хашгирав.
Байшин дотор чимээ гарсангүй. Билл Райлиг харлаа. Тэд хаалгыг эвдэж орох эсэхээ Билл мэдэхийг хүсэж байгааг Райли ойлгоод толгойгоо сэгсрэв. Хэрэв Кеслер гэртээ байгаа бол тэр одоо унтаж байж магадгүй. Цагдаа нар байшинг бүсэлсэн болохоор тэр өөр хаалгаар зугтана гэж болгоомжлох хэрэггүй байлаа.
Билл дахиад хаалга цохив. Цонхоор гэрэл асах нь харагдав. Хаалга онгойж унтлагын хувцас өмссөн нэг эр харагдлаа. Тэр гартаа буу барьжээ.
- Зэвсгээ буулга! хэмээн Билл хашгирлаа.
Нөгөө эр тэднийг ажиглаж харагдана. Гурван мөрдөгчид бүгд ХМТ-ны хүрэм өмссөн байх бөгөөд Райли түүнд таних тэмдгээ харуулахаар дээш нь өргөв.
- За за, ойлголоо! хэмээн тэр хэлээд буугаа газар буулгалаа.
- Та нарыг ХМТ-ныхон гэдэгт би итгэлээ. Би мэдээгүй учраас буугаа авсан юм.
- Та Трэвис Кеслер мөн үү? хэмээн Билл асуухад тэр эр толгой дохилоо.
- Таныг гурван эмэгтэйн хүн амины хэрэг болон Миэра Кэганыг хулгайлсан хэрэгт сэжиглэж баривчилж байна. Нуруугаа харуулж зогс гэтэл тэр эр
- Хөөе, хүлээгээрэй. Энэ бол том эндүүрэл гэж хэлээд арагшаа ухрахад
- Нуруугаа харуулж зогс гэж би хэлсэн шүү гэж Билл дахиж хэлэв.
Райли түүнийг шинжиж харлаа. Тэр Шерри Симпсоны дүрсэлж хэлсэнтэй адилхан өндөртэй, бас бие хаа нь ч гэсэн таарч байв. Гэхдээ тэр саяхан нэг эмэгтэйтэй зодолдож цахилгаан бороохойд цохиулсан хүнтэй адилхан харагдаж байна гэж үү?
Шатан дээр эмэгтэй хүний дуу гарлаа.
- Трэвис, наана чинь юу болоод байна?
Эмэгтэй унтлагын хувцсан дээрээ гэрийн халаад нөмөрчээ. Тэр шатаар бууж ирлээ.
- Эд нар ХМТ-ныхон гэнэ, Эбби. Тэд намайг нэг хүнтэй андуурсан гэж би бодож байна гэж Трэвис Кеслерийг хэлэв. Тэгтэл дээд давхраас
- Ээж ээ, аав аа, тэнд хэн байгаа юм бэ? хэмээн хүүхэд орилох дуу гарч, бас нэг хүүхэд уйлах сонсогдов. Райлигийн толгойд олон асуулт эргэлдэж эхэллээ. Кеслер хоригдлуудаа эхнэр хүүхдүүдтэйгээ амьдардаг гэртээ хорьж чадна гэж үү? Хором өнгөрөх бүрт байдал тодорхойгүй болж байлаа.
- Энд зүгээр байна, хэмээн эмэгтэй хүүхдүүддээ хандаж орилов.
- Санаа зовох хэрэггүй. Эргээд унт
Энд нэг алдаа гарсан бололтой хэмээн Райли бодоод Биллд зэвсгээ далд хийх дохио өглөө. Хамтрагч ньих л дүргүйцсэн харагдана. Райи Трэвис Кеслерт хандаж
- Ноён Кеслер, та 2000 оны Subaru Outbacк эзэмшдэг үү? гэж асуулаа.
- Тийм ээ.
- Бид машиныг чинь үзэж болох уу?
Кеслер юу болоод байгааг ойлгоогүй гэдэг нь нүүрэн дээр нь бичээстэй харагдана.
- Үгүй, машин энд байхгүй.
- Хаана байгаа юм бэ?
- Миний бодлоор тэр охин дүүд маань байгаа байх.
Райли түүнийг үл итгэсэн харцаар хараад
- Гэрт чинь орж үзэж болох уу? гэж гэр бүлийн хоёроос асуусанд Кеслер мөрөө хавчаад
- Татгалзах шалтгаан алга. Гэхдээ энэ надад их хачин санагдаж байгааг хэлэх хэрэгтэй байх гэлээ.
Райли гадаа зогсож буй цагдаа нарт хандаж
- Наанаа зогсож бай гэж хэлээд довжоон дээр гарч ирж Люси руу толгой дохилоо.
Кеслер, түүний эхнэр хоёр Райли, Билл хоёрыг тав тухтай, сайхан засаж янзалсан зочдын өрөөндөө дагуулж оров.
- Ноён Кеслер, нэг эмэгтэйг бараг хулгайлах шахсан хэргийн үеэр таны машиныг ашигласан гэсэн мэдээлэл бидэнд байгаа. Эмэгтэйд халдсан хүн тэр машиныг унаж явсан. Энэ хэрэг хэдхэн цагийн өмнө гарсан. Машины бүртгэлд ямар ч асуудал байхгүй, зөв байсан. Хохирогч эмэгтэй машины дугаарын зарим хэсгийг санаж байсан гэж Райли ярилаа.
- Ийм хэрэг яагаад гарсныг би ойлгохгүй байна гэж Кеслерийг хэлэхэд эхнэр нь
- Бид машиныг Блэйрт байгаа гэж бодсон юмсан хэмээн нэмж хэлэв.
- Блэйр? гэж Биллийг асуухад
- Трэвисийн охин дүү. Тэр ахтайгаа хамт ажилладаг гэж эхнэр нь хариуллаа.
Сандал дээр суусан Трэвис Кеслер болон түүний эхнэр маш их сандарч тэвдсэн харагдана.
- Би нэг компанитай. Кеслерийн үйлчилгээний газар гэдэг юм. Бид орон нутгийн аялал жуулчлалд зориулж, эндэхийн тоглоомын парк, худалдааны төвийг хариуцаж ажилладаг.
Райли, Билл хоёр дороо зогссоор.
- Машин дүүд чинь байгаа гэж та яагаад бодсон юм бэ? гэж Райлиг асуусанд Кеслер мөрөө хавчив.
- Түүнд машин байхгүй. Хэзээ ч машинтай байгаагүй. Хэрэв түүнд машин хэрэг болвол тэр машиныг зээлж унадаг. Тэр запас түлхүүртэй. Түүнийг машин унаж байгаа эсэхийг би бараг анхаардаггүй. Тэр миний анхны машин байсан, одоо бүр хуучирч муудсан. Гэхдээ би машинаа хадгалсаар байгаа. Хэрэв Блэйр машин унаж яваагүй бол, энд замын хажууд тавиастай байдаг. Машин байхгүй байсан болохоор би бодохдоо...
Кеслер яриагаа тасаллаа.
- Дүү чин одоо хаана байгаа вэ? гэж Райли асуулаа.
- Тэр Лонг Айландад байдаг найз нартайгаа уулзахын тулд чөлөө авна гэж ярьж байсан.
- Та түүнийг тийшээ машинаар явсан гэж бодсон юм уу? хэмээн Билл асуув.
Кеслер хэсэг бодлогоширч сууснаа
- Тийм ээ, би тэгж бодсон. Өөрөөр машин өөр хаана байв гэж дээ гэж би бодсон гэлээ. Тэгтэл Кеслерийн эхнэр
- Тэр заримдаа тийшээ галт тэргээр явдаг гэж нэмж хэлэв.
Байдал өөрчлөгдсөнийг гадарласан Райли цөхөрч эхэллээ. Алуурчин түүний бодож байснаас илүү ухаалаг нэгэн ажээ. Тэр хүн хулгайлах үедээ ул мөрөө баллахын тулд хулгайн машин ашигладаг байсан бололтой. Тэр Кеслерийн машиныг хулгайлсан бөгөөд машины эзэн үүнийг анзаарч мэдээгүй ажээ.
Бид дахиад л хуучин байрандаа эргээд ирлээ хэмээн тэр бодлоо.
Тэгтэл Кеслер гэнэт болж буй явдлын учрыг ойлгосон бололтой.
- Хүлээгээрэй. Энэ арай нөгөө хүн амины хэргүүдтэй холбоотой юм биш биз? Эмэгтэйчүүдийн цогцос энэ хавиас олдсон юм уу? Өө бурхан минь, намайг энэ хэрэгт холбоотой гэж бодсон гэж үү?
Кеслер одоо үнэхээр их айж сандарчээ. Гэвч Райлиг түүнд тайлбарлаж амжихаас өмнө Люси хаалгаар цухуйж
- Мөрдөгч Жеффрис, Пэйж, та нартай ярилцах хэрэг байна гэж хэллээ.
Билл тэр хоёр гадаа хаалганы тавцан руу гарвал Люси тэндэхийн нэг цагдаатай хамт зогсож харагдав.
- Бид богино долгионы станцаар нэг мэдээлэл хүлээж авлаа. Дахиад нэг цогцос олдсон гэнэ хэмээн Люси тэд нарт хэллээ.

_________________
Sakura

Top
   
PostPosted: Feb.06.19 11:51 pm 
Offline
Давамгайлагч Гишvvн
Давамгайлагч Гишvvн
User avatar

Joined: Jul.30.06 7:33 am
Posts: 899
Location: Holland
Quote:
Quote:
Quote:
шинэ цуврал орсныг өнөөдөр л мэдэж бүгдийг нэг амиар уншлаа ш дээ, маш их баярлалаа, маш сонирхолтой юмаа. Сар шинийн мэдн хүргэe
Эгч нь чамайг санасан шүү. Урам өгдөг дүүдээ баярладаг шүү. Сар шинийн мэнд хүргэе.
Манай Miracle харагдахгүй л бна.
санасанд баярлалаа, юун гоёийн, гэхдээ одоо хэн хэнийгээ илүү сaнах бол доо, Райли та 2-ыг өдөр болгон хүлээнэ дээ, Райли гэснээс энэ эмэгтэй улам таалагдах боллоо, тэр экс нөхрөө хөөгөөд явуулчихсанд хичнээн баясав, хаха.
Райлиг л их санаж байгаа биз. ккккк. :brows: Гэхдээ намайг санаж байна гэсэн чинь хөөрөөд байна шүү. :frog:

_________________
Sakura

Top
   
PostPosted: Feb.07.19 12:35 am 
Offline
Yнэн Дийлцэн Гишvvн
Yнэн Дийлцэн Гишvvн

Joined: May.10.10 2:23 am
Posts: 812
Нарандаа баярлалаа , шуурхай бна шүү, ажилд явахаасаа өмнө уншиж амжлаа,

Top
   
PostPosted: Feb.07.19 12:36 am 
Offline
Yнэн Дийлцэн Гишvvн
Yнэн Дийлцэн Гишvvн

Joined: May.10.10 2:23 am
Posts: 812
Quote:
Quote:
Quote:

Эгч нь чамайг санасан шүү. Урам өгдөг дүүдээ баярладаг шүү. Сар шинийн мэнд хүргэе.
Манай Miracle харагдахгүй л бна.
санасанд баярлалаа, юун гоёийн, гэхдээ одоо хэн хэнийгээ илүү сaнах бол доо, Райли та 2-ыг өдөр болгон хүлээнэ дээ, Райли гэснээс энэ эмэгтэй улам таалагдах боллоо, тэр экс нөхрөө хөөгөөд явуулчихсанд хичнээн баясав, хаха.
Райлиг л их санаж байгаа биз. ккккк. :brows: Гэхдээ намайг санаж байна гэсэн чинь хөөрөөд байна шүү. :frog:
өө хөөр хөөр, санаж бгаа нь үнэн л юм чинь

Top
   
PostPosted: Feb.07.19 8:10 pm 
Offline
Жинхэнэ Гишvvн
Жинхэнэ Гишvvн

Joined: Mar.06.18 9:16 pm
Posts: 27
Сайн байна уу. "Цусан төрөл"-г хувааж оруулсан юмуу эхний 50 хуудас нь дахин дахин орсон байна.Эсвэл алдаа заагаад байгаа юм болов уу?

Top
   
PostPosted: Feb.07.19 8:39 pm 
Offline
Давамгайлагч Гишvvн
Давамгайлагч Гишvvн
User avatar

Joined: Jul.30.06 7:33 am
Posts: 899
Location: Holland
Бүлэг 24

Өглөө эрт үүрийн гэгээнд охины туранхай цогцосноос улбар ягаан өнгө цацарч буй мэт харагдана. Райлигийн ард нар дөнгөж мандаж, цогцосны цаана урсаж буй голын усны мандал алтлаг өнгөөр туяарна.
Хэзээ нэг өдөр би нар мандахыг хараад баярлах л байх даа хэмээн тэр дотроо бодов.
Харин тийм өдөр хэзээ ирэхийг Райли мэдэхгүй байлаа. Тун удалгүй агаарт чийг үнэртэж, алсад тэнгэр дуугаран цахилгаан цахилах сонсогдов. Хэзээ хэзээгүй бороо орох бололтой. Райли шөнөжин нойргүй ажилласан тул маш их ядарч байлаа. Тэрбээр жаахан нойр авахгүй бол алдаа гаргачихаж мэднэ хэмээн дотроо эмээж байв.
Замаас холгүй, хэдхэн тохой зайтай хэвтэж байсан цогцсыг өглөө үүрээр энэ замаар явж байсан жолооч олж харсан ажээ. Цогцосны нүүрийг бусад цогцосны нэг адил дээш нь харуулж тавьжээ. Охины нүүрэнд дээр олон сорби харагдах бөгөөд түүний нуруун дээр бусад гурван цогцосны нэгэн адил олон тооны шарх сорби байгаа гэдэгт Райли огт эргэлзсэнгүй.
Райли, Люси, Билл гурав цогцосны хажууд явган суусан Олманы цагдаагийн газрын дарга Эрл Франклины дэргэд зогсож байлаа.
- Өө бурхан минь хэмээн Франклин дуу алдсанаа
- Энэ хэн болохыг би мэдэх юм шиг байна гэж хэлээд тэр босож зогслоо.
- Өнгөрсөн зун энэ нутгийн Элиз Дэйви гэдэг нэртэй нэг охин гэрээсээ зугтсан хэрэг гарсан. Тэр арван долоотой байсан. Охины ээж над руу утасдаж хэлэхдээ түүнийг уурлаад явчихлаа гэсэн. Энэ анхны тохиолдол байгаагүй. Тэр урьд нь хоёр гурван удаа зугтаж байсан, нэг удаа бүр хэдэн сараар алга болсон. Тийм учраас энэ удаад би нэг их гайхаагүй. Охины амьдрал үнэхээр аймшигтай. Ээж нь архаг архичин, харин аав нь охинд байнга уурлаж хараал урсгаж байдаг.
Цагдаагийн дарга маш их шаналсан харагдана.
- Бид охиныг эрэн сурвалжилсан боловч хангалттай анхаарал тавиагүй. Би түүнийг өөр хот руу явчихсан гэж бодсон. Тэр урьд нь өөр тийшээ явахдаа замын машинд суусан байсан. Энэ удаа хэрэг өөрөөр эргэсэн гэдгийг
би мэдэх ёстой байсан юм.
Райлид өөрийгөө буруутгах энэхүү мэдрэмжийг сайн мэднэ. Тэр өөрөө ч гэсэн ийм мэдрэмжийг олон удаа мэдэрч байсан ажээ. Райли гараа Франклины мөрөн дээр тавилаа.
- Ийм юм болно гэж та яаж мэдэх юм бэ? Өөрийгөө хэтэрхий буруутгах хэрэггүй. Ингэлээ гээд тус нэмэр болохгүй.
- Хэн нэг нь энэ хэргийн талаар охины эцэг эхэд дуулгах хэрэгтэй гэж даргыг хэлэхэд Райли Люси руу эргэж харлаа.
- Люси, хот руу буц. Орон нутгийн цагдаа нараас нэгийг нь дагуулж яв. Тэгээд эцэг эхэд нь энэ талаар дуулга, Эцэг эхэд нь мэдэж байгаа зүйл байвал түүнийг олж мэдэхийг хичээ. Тэд ашигтай мэдээлэл өгч чадна гэдэгт би эргэлзэж байгаа ч бид хичээгээд үзэх хэрэгтэй.
- Би үүнийг одоохон хийж гүйцэтгэе хэмээн хэлээд Люси тэндээс явлаа.
Райли бүх хэргийн дүр зургийг нэгтгэж ойлгохыг оролдов. Билл, Люси тэр гурав ер бусын хэрэгтэй учирсан бололтой. Зарим алуурчид төлөвлөгөөгөө хурдан өөрчлөх тохиолдол байдаг. Энэ тэдгээр хэргүүдтэй төстэй харагдаж байлаа.
Гэхдээ энэ алуурчин бидэнд чухам юу харуулах гэсэн юм бол? хэмээн Райли өөрөөсөө асуув.
Тэдний мөрдөж байсан ийм ер бусын гэмээр алуурчдын зарим нь цогцсыг бусдад харуулах арга барил дээрээ маш их анхаарал тавьдаг байсан. Энэ шинэ алуурчин цогцоснуудаар чухам юу хийгээд байгааг Райли одоо хүртэл мэдэж чадсангүй.
Тэгтэл хэргийн газар дээр зургийн аппарат барьсан нэг залуу гэнэт гарч ирэн зураг дарж эхэлсэнд Райли
- Хөөе, энэ бол хэргийн газар! хэмээн орилов.
Залуу эр түүний хэлснийг үл тоож, зураг авсаар байлаа. Цагдаагийн комиссар Франклин зураг авч байсан залууг хэргийн газраас холдуулахыг оролдох зуур
- Залуу минь, одоо боль! Чамд энд хайгаад байх зүйл байхгүй гэж хэлэв.
- Би үүнийг зүгээр ч нэг хийгээгүй шүү! Би бол сурвалжлагч, бас энэ бол маш чухал мэдээлэл. Тавдугаар сараас хойш дөрвөн хохирогч олдсон, би зугтаж амжсан эмэгтэйг энд тооцоогүй байна. Бас хохирогчид бүгдээрээ бараг өлбөрч үхэх шахсан байсан. Ингэхэд ер нь юу болоод байгаа юм бэ?
Сурвалжлагч бүгдийг нэг бүрчлэн мэдэж байлаа. Тэр магадгүй цагдаагийн газраас хахууль авдаг мэдээлэгчээс энэ бүхнийг мэдсэн байх гэсэн сэжиг Райлид төрлөө.
Залуу цогцосны эргэн тойронд эргэлдэж олон байрлалаас зураг авахыг оролдох зуур
- Та нар үүнд ямар тайлбар өгөх гэж байна? хэмээн асуув. Энэ залуу хэргийн мөрдөлтийн явцыг сонирхохоос илүүтэй шуугиан тарьсан сурвалжлага нийтлэхээр шийдсэн байх вий гэхээс Райли үнэндээ эмээж байжээ.
Райлигийн уур гэнэт шатаж эхэлсэнд тэр өөрөө ч гайхлаа. Тэрбээр залууг тэндээс холдуулахаар хоёр гараараа хүчтэй түлхэв. Санаандгүй түлхүүлсэн залуу тэнцвэрээ алдаж бараг унах шахлаа.
- Хөөе! Райли орилсон залууг дахиад хүчтэй түлхэв. Түүнийг газар унах үед гарнаас нь зургийн аппарат алдуурч уналаа. Райли аппаратан дээр гутлынхаа өсгийгөөр дэвсэлж харагдана. Сурвалжлагч залуу газраас босох зуураа
- Наадах чинь мянган долларын үнэтэй Nikon! хэмээн орилоход
- Тийм гэж үү? Өө яана аа, намайг уучлаарай гэж Райли доогтой нь аргагүй хэллээ.
Залуу эвдэрсэн аппаратаа шүүрч аваад Райлигаас холдохдоо
- Би чиний нэр дээр гомдол гаргана, галзуу эмэгтэй минь!
- Санаандгүй гарсан жижиг ослоос болж уу? Би тэгж бодохгүй л байна шүү гэж Райли уурсан хэлэв.
- Ингэхэд чиний нэрийг хэн гэдэг юм бэ?
Райли нэрийн пайз руугаа зааж
- Тусгай мөрдөгч Райли Пэйж, ХМТ. П-Э-Й-Ж гэж үсэглэдэг. Зөв бичихдээ сайн анхаараарай хэмээлээ.
- Би чамайг мөрдөгчийн тэмдгээ алдахад хүргэнэ, хатагтай минь!
Райли залууг цохихоор ухасxийтэл Биллийн хүчтэй гар мөрнөөс нь барьж авлаа.
- Райли, хойшоо бол. Түүнийг орхиж үз.
Эцэст нь цагдаагийн газрын дарга Франклин сурвалжлагчийг тэндээс дагуулж явав. Райли Франклины араас
- Энд тусгаарлах тууз тат! Биднийг мэдэж амжихаас өмнө сурвалжлагчид энэ хавиар дүүрчихнэ гэж ориллоо.
Франклин эргэж хараад толгой дохиж харагдав.
- Чамд ямар гээчийн чөтгөр нь шүгэлчихээ вэ? гэж Билл Райлид хандаж хэллээ.
- Юу болоод байгааг чи ойлгохгүй байна гэж үү? Билл, энэ сурвалжлагч бөөн шуугиан дэгдээж мэднэ.
Тийм ээ, гэхдээ Деннис Воуныг байцаах үед чи надад юу гэж хэлснээ санаж байна уу? Намайг мөрдөгчийн тэмдгээ алдаж мэднэ гэсэн. Одоо харин чи тэгж магадгүй болоод байна. Карл Валдер чамайг ажлаас чинь дахиад халах боломж гарахыг тэсэн ядан хүлээж байгаа гэдгийг чи мэдэж байгаа.
Биллийн хэлсэн зөв гэдгийг Райли хүлээн зөвшөөрөхөөс аргагүй байлаа. Магадгүй сурвалжлагч энэ ослын талаар дурьдахгүй өнгөрөөж ч мэднэ. Гэвч Райли үүнд эргэлзэж байлаа. Тэр сонинд нийтлэх сурвалжлагынхаа нэг хэсгийг түүнд зориулах биз. Валдер ийм зүйлийг зүгээр хараад өнгөрөхгүй нь мэдээж.
Гэвч Райли одоо үүнийг зогсоож чадахаасаа өнгөрчээ. Тэрбээр өөрийгөө тайвшруулахаар хэдэн удаа амьсгалаа урт авлаа.
- Намайг уучлаарай. Би их ядарснаас сайн тунгааж бодсонгүй. Хоёулаа ажлаа хийцгээе.
Райли, Билл хоёр цогцос руу дөхөж очлоо.
- Алуурчин тэднийг яагаад өлсгөдөг юм бол? Бүх хохирогчид өлсгөлөнгөөр үхэх шахсан байсан гэж хэлээд Билл толгойгоо сэгсэрснээ
- Тэр өөрөө их өлсдөг байсан байж магадгүй. Магадгүй нэг төрлийн өшөө авалт юм болов уу? Эсвэл тэр хохирогчдыг хооллоё гэж огтхон ч боддоггүй байсан байх. Магадгүй энэ ямар нэг утга агуулаагүй байж ч мэдэх юм.
Райли харин энд нэг утга агуулагдаж байгаа гэдэгт огт эргэлзэхгүй байлаа. Наад зах нь л гэхэд тэр тодорхой нэг зорилгод хүрэхийн тулд хохирогчдыг зориуд өлсгөж байсан. Райли Мовбрэйд хийсний нэг адил дүр зургийг алуурчны өнцгөөс харахын тулд нүдээ аньж зогсов. Алуурчин энэ хэргийг ганцаараа үйлдээгүй гэсэн хачин мэдрэмж түүнд дахиад төрлөө. Үгүй, түүний хамтрагч хэргийн газар дээр ирээгүй. Алуурчин цогцсыг энд ганцаараа авчирсан. Гэхдээ алуурчин эдгээр хэргийг ганцаархнаа хийх чадвартай нэгэн биш гэдгийг Райли мэдэрчээ.
Тэр даалгавар гүйцэтгэж байсан гэсэн бодол түүнд дахиад төрлөө.
Гэхдээ энэ даалгаврууд ямар учиртай юм бол? Тэр юу хийх ёстой юм бол?
Райли гэнэт дотор жихүүцүүлсэн нэг аймшигтай зүйл мэдрэнгүүтээ нүдээ нээв. Тэрбээр тураалд орсон цогцосны байрлалыг харж зогссоноо
- Билл, би нэг зүйл олж мэдлээ хэмээн амьсгаа давхцуулж хэллээ.
- Чи юу мэдсэн юм бэ?
- Эдгээр дүр зураг юу илэрхийлж байгааг би мэдсэн.

_________________
Sakura

Top
   
PostPosted: Feb.07.19 8:41 pm 
Offline
Давамгайлагч Гишvvн
Давамгайлагч Гишvvн
User avatar

Joined: Jul.30.06 7:33 am
Posts: 899
Location: Holland
Quote:
Сайн байна уу. "Цусан төрөл"-г хувааж оруулсан юмуу эхний 50 хуудас нь дахин дахин орсон байна.Эсвэл алдаа заагаад байгаа юм болов уу?
шалгаад үзье. ПМ- ээр илгээсэн нь дээр бололтой

Файлыг компьютер дээрээ нээж үзлээ. Зүгээр байна. PM-рүү чинь илгээе

_________________
Sakura

Top
   
PostPosted: Feb.07.19 10:09 pm 
Offline
Давамгайлагч Гишvvн
Давамгайлагч Гишvvн
User avatar

Joined: Jul.30.06 7:33 am
Posts: 899
Location: Holland
Бүлэг 25

Райли хэлсэн зүйлээ Биллд ойлгуулахын тулд гар утсаа гаргаж таван сар олдсан Метта Лунойгийн цогцосны зургийг түүнд харууллаа.
- Түүний гарыг хар хэмээн тэр Биллд хэлээд
- Охины баруун гарыг толгойноос нь дээр эгц дээшээ өргөж, зүүн гарыг нь доошоо өнцөг үүсгэж тавьсан байна гэснээ Валеригийн цогцосны зургийг гаргаж
- Харин зургадугаар сард олдсон цогцсыг арай өөрөөр байрлуулж тавьсан. Түүний баруун гарын байрлал адилхан байгаа ч зүүн гарыг нь хэвлий дээр нь эгц доошоо байрлуулж тавьсан гэлээ. Дараа нь Райли Реддитч хотод хөгжмийн асар дотроос олдсон хохирогчийн зургийг харуулав. ХМТ түүнийг Коннектикут хотод гэрээсээ зугтсан Челси МкКлюр хэмээх өсвөр насны охин болохыг тогтоожээ.
- Өнгөрсөн даваа гаригт олдсон Челси МкКлюр гэдэг энэ охины зүүн гарыг дээш нь өргөж, харин баруун гарыг нь баруун доод тал руу өнцөг үүсгэж тавьсан нь яг Метта Лунойгийн цогцосны толины тусгал гэлтэй харагдаж байна.
Эцэст нь Райли хөлийнх нь дэргэд хэвтэж буй цогцос руу заалаа.
- Одоо бидэнд Элиз Дэйви байна. Тэр Челси МкКлюртэй бараг адилхан харагдаж байгаа ч баруун гарыг нь бага зэрэг дээшээ өргөж тавьсан байна.
Билл мөрөө хавчсанаа толгой сэгсрээд
- Бид энэ талаар аль хэдийн ярилцсан. Гэхдээ би үүнийг одоо ч гэсэн ойлгохгүй байна гэж хэлэв.
Райлигийн тэвчээр барагдаж, тэрбээр шүүрс алдлаа.
- Миэра хоригдож байсан зоориныхоо талаар юу гэж ярьж байлаа?
Билл түр зуур бодлогоширч зогсов. Гэнэт түүний царай хувьсxийхыг Райли олж харлаа.
- Зооринд дүүрэн цаг байсан гэж тэр хэлсэн.
Райли баяртай нь аргагүй толгой дохиж харагдана.
- Билл, энэ бүгд цагтай холбоотой. Алуурчин цаганд их татагддаг юм байна. Тэр цогцоснуудыг цагтай адилхан байрлуулж тавьжээ.
Райли хэлснээ бататгахаар зурагнуудыг эхнээс нь дахин гүйлгэж харлаа.
- Энэ яг тийм байна. Метта Луной таван цагийг зааж байгаа бол, Валери Брунер зургаан цагийг, Челси МкКлюри долоо цагийг, харин Элиз Дэйви найман цагийг зааж байна.
Билл эрүүгээ оролдож зогссоноо
- Тэгвэл тэр бидэнд цаг хугацааны талаар нэг зүйл хэлэх гэж оролдож байна. Гэхдээ яг юу хэлэх гэсэн юм бол? гэлээ.
- Бид үүнийг мэдэж чадаагүй байна. Тэр Миэраг зугтах хүртэл хорьж байсан, Бас Шерри Симпсоныг хулгайлах гэж оролдсон. Түүнд хоригдлууд байгаа, эсвэл тэр дахиад өөр хэн нэгнийг хулгайлсан байх. Магадгүй аль алиныг нь хийсэн. Тэгэхээр тэр одоохондоо хүний амь хороохоо зогсоох бодолгүй байгаа.
Райли их ядарснаас гэнэт хамаг бие нь сульдаж тамирдахыг мэдэрлээ. Бороо дусалж эхлэн, аянга цахилах чимээ улам ойртсоныг тэр бас анзаарав.
- Бид шүүх эмнэлгийн шинжээчдийг дуудаж цогцсыг өгч явуулсан нь дээр байх. Энд хэзээ хэзээгүй аадар бороо асгарах гэж байна.

_________________
Sakura

Top
   
PostPosted: Feb.08.19 2:58 am 
Offline
Давамгайлагч Гишvvн
Давамгайлагч Гишvvн
User avatar

Joined: Jul.30.06 7:33 am
Posts: 899
Location: Holland
* * *
Маажуур Олманаас умард зүг рүү явдаг " Зургаан цаг" хэмээн нэрийддэг хурдны замаар жолоо барьж явахдаа усан бороог нэвт харахыг хичээж байлаа. Тэр өвөөдөө дахиад өөр охин олж авчрахаар явлаа гэж хэлжээ. Тэгж хэлсэн нь үнэн хэдий ч түүнд ингэж явах өөр олон шалтгаан байгаа ажээ.
Өвөө нь түүний гаргасан олон алдаанд унтууцаж уурласан учир тэр ар нуруугаа хайр найргүй ороолгосноос шарх нь одоо тэсвэрлэхийн аргагүй хорсож байлаа. Өвөөгийнхөө үглэж яншихыг сонсохгүй байх нэг арга бол гэрээсээ хол, хаа нэг тийшээ явах.
Тэр гэрээсээ гарснаас хойш радио сонсож явлаа, Одоо мэдээ болгоноор хүн амины хэргүүдийн талаар мэдээлж байв. Мэдээнд ХМТ-ныхны талаар цухас дурьдсанаас гадна бас өнөө өглөө нэг эмэгтэй мөрдөгч сурвалжлагчийн зургийн аппаратыг эвдсэн тухай ярьж байлаа.
Эцэст нь олон нийтийн мэдээллийн сувгууд эдгээр хүн амины хэрэг хоорондоо нягт холбоотой үзжээ. Энэ бүхэн Маажуурт хүндрэл учруулж мэдэх юм. Эмэгтэйчүүдэд замын машинд суухаас зайлсxийх хэрэгтэй хэмээн онцгойлж анхааруулсан учир Делавер мужид тэр чигээрээ болгоомжилсон өнгө аястай болжээ.
Гэхдээ Маажуур үүнд нэг их санаа зовохгүй байгаа ажээ. Радиогоор өвөөгийнх нь бусдад илгээх гэсэн мэдээллийг хэн ч дурьдахгүй байлаа. Хүмүүс ийм зүйлийг ойлгож чадахааргүй усан тэнэг болчихсон юм уу? ХМТ-ныхон ч гэсэн ийм тэнэг юм байх даа?
Бидэнд маш том аюул нүүрлэж байгаа хэмээн тэр бодлоо. Дэлхий ертөнц тэр чигээрээ дээсэн дөрөөн дээр дэнжигнэж байна.
Гэхдээ л Маажуур одоо дотроо их баяртай байлаа. Тэрбээр сая хулгайлсан машин өөрт нь их таалагджээ. Үүний өмнө хулгайлсан Subaru-г бодвол энэхүү Ford машин хамаагүй илүү, дээд зэрэглэлийнх ажээ. Хэн нэгэн түүнийг хардаж сэрдэхээс болгоомжилж, тэр шинэ охин хулгайлах бүртээ өөрийнхөө машиныг ашиглахаас байнга зайлсxийдэг байжээ. Ямартай ч, энд машин хулгайлах тийм ч хэцүү ажил биш. Хүмүүс түлхүүрээ ихэвчлэн машин дотор суудлынхаа доогуур, дээд талын хавтасны араар, эсвэл гар амархан хүрэх аль нэг газар шургуулчихдаг ажээ.
Хэдийгээр одоо бороо орж байгаа ч түүнд хайж байгаа охиноо олно гэсэн итгэл төржээ. Өчнөөн хүнд асуудалтай тулгарсны дараа яг одоо түүнд азыг нь буцааж авчрах хэн нэгэн хэрэгтэй байлаа. Гэхдээ энэ зөвхөн аз авчрахдаа бус ажээ. Сүүлийн үед Маажуурт ямар нэг сүнс өөрийг нь аюул ослоос хамгаалаад байгаа юм шиг санагддаг болжээ. Бас тэр сүнс заримдаа өөрийгөө ташуурдахыг түүнд тушаадаг. Тэр энэ талаар өвөөдөө ярихыг хүссэнгүй. Тэгээд ч өвөө нь түүний хийсэн болгонд итгэдэггүй болохоор хэлсэн үгэнд нь ч гэсэн хэзээ ч итгэхгүй.
Бас нэг таатай зүйл гэвэл орон нутгийн цагдаагийн газраас зугтсан эмэгтэйн талаар ямар ч мэдээлэл
хийсэнгүй. Түүний таамагласнаар тэр эмэгтэй одоо хотын эмнэлэгт бүрэн хамгаалалтан дор хэвтэж байгаа. Магадгүй тэр эмэгтэй ухаангүй байгаа биз, эсвэл бүр үхчихсэн ч юм бил үү. Маажуур одоо энэ талаар санаа зовох шаардлага байхгүй гэдэгт бүрэн итгэлтэй болжээ. Тэр бас өчигдрийн ачааны тэрэгтэй эмэгтэйгээс ч айхгүй байлаа. Эмэгтэйн цагдаагийнханд хэлсэн мэдээлэл түүнийг илчилж чадахгүй. Харин үүний оронд тэд
Subaru машины эзэмшигчийг эрэн сурвалжилж байгаа биз.
Бах тав нь ханасан тэрбээр тачигнатал хөхөрлөө.
Тэр нөхөр түлхүүрэндээ хямгатай ханддаггүй байсан болохоор ийм зүйл хүртэх ёстой хэмээн тэр дотроо боджээ. Яг тэр мөчид хурдны замын хажууд маш их үнэтэй, цоо шинэ Sedan зогсож байхыг тэр олж харлаа. Бороон дунд машины аваарын гэрэл анивчиж харагдана. Улсын дугаар нь Вашингтоных ажээ. Маажуур хурдаа хасаж хажуугаар нь өнгөрөх үедээ машины цонхоор өөр лүү нь харж буй эмэгтэй хүний царайг олж харлаа.
Ашгүй дээ, намайг аз ивээж байна! хэмээн тэр бодлоо.
Маажуур машинаа Sedan-ы урд зогсоов. Хүчтэй салхилж байсан тул тэр шүхрээ авахын оронд саравчтай малгайгаа дарж өмсөөд машинаасаа буулаа. Түүнийг машинд ойртож очтол эмэгтэй цонхоо доош нь буулгаад
- Та их хоцорч ирлээ хэмээн уурсан хэлээд
- Би тусламж авахаар хориод минутын өмнө утасдсан. Та нар жаахан хурдан шаламгай байх ёстой баймаар юм гэв.
Маажуур эмэгтэй рүү тонгойж инээмсэглээд
- Намайг өршөөгөөрүй. Өнөө орой бид ажил хийх хүнээр дутмаг байгаа гэж хэллээ.
- Ачааны тэрэг чинь хаана байгаа юм бэ?
- Уучлаарай. Тэрэг ирж чадахгүй болсон. Харин би таныг өөрийнхөө машинаар хүссэн газарт чинь хүргэж өгч чадна.
- За яахав. Бүсгүй хэдэн хором бодлогоширсноо
- Мэдээж би энд суугаад удаан хүлээж чадахгүй гэсэнд Маажуур үгийг нь тосон авч
- Тэгэлгүй яахав, та ингэх шаардлагагүй. Бид таны төлөө л энд ирсэн шүү дээ гэлээ.
- Хэрэв миний машинд өчүүхэн ч гэсэн сэв суулгасан байвал би та нартай хариуцлага тооцно.
- Мэдээжийн хэрэг, хатагтай. Манай хүмүүс таны төлөө бүх зүйлд тань санаа тавих болно.
Бүсгүй толгой дээрээ хүрмээ нөмрөн машинаасаа буухдаа
- Энэ новшийн үйлчилгээнийхээ төлөө хэн нэгэн хариуцлага хүлээх ёстой гэсэнд Маажуур
- Тэр хүн ийм зүйл хийснийхээ төлөөсийг заавал төлнө гэж хариулав.
Бүсгүйг машиныхаа зорчигчийн тал руу дагуулж явахдаа эмэгтэй бараг юу ч иддэггүй болов уу гэмээр хэтэрхий туранхай болохыг анзаарч харлаа. Түүний аз үнэхээр шовойжээ. Маажуурыг сахиусан тэнгэр мэт тойрч эргэлдэх сүнс баярлаж хөөрсөндөө тачигнатал хөхрөх ажээ.
Өвөө хэрэв хүсэх л юм бол энэ эмэгтэй одоо бэлэн хэмээн тэр бодлоо.
Бүсгүйг алахаас өмнө заавал өлсгөх хэрэггүй ажээ. Тэрбээр
- Бүх юм сайхан болно гэж бүсгүйд хэлэв.

_________________
Sakura

Top
   
PostPosted: Feb.08.19 1:07 pm 
Offline
Yнэн Дийлцэн Гишvvн
Yнэн Дийлцэн Гишvvн

Joined: May.10.10 2:23 am
Posts: 812
баярлалаа, муу новшийн маажуур нэг хэсэгтээ л баригдахгүй нь ээ, бас зальтай золиг юм, манай Райли ч суупэрвүүмэн дээ, элдэв ДНК, гарын хээ, цусны бүлэг гм анализ манализгүй, цэвэр мэдрэмж, зөн совин, туршлагаараа л алуурчинг олдог нь ердийн хүн амины гэмт хэргийн мөрдөлтөөс өөр, энэ цувралын нэг онцлог шүү

Top
   
PostPosted: Feb.08.19 3:27 pm 
Offline
Жинхэнэ Гишvvн
Жинхэнэ Гишvvн

Joined: Mar.06.18 9:16 pm
Posts: 27
Quote:
Quote:
Сайн байна уу. "Цусан төрөл"-г хувааж оруулсан юмуу эхний 50 хуудас нь дахин дахин орсон байна.Эсвэл алдаа заагаад байгаа юм болов уу?
шалгаад үзье. ПМ- ээр илгээсэн нь дээр бололтой

Файлыг компьютер дээрээ нээж үзлээ. Зүгээр байна. PM-рүү чинь илгээе

Top
   
PostPosted: Feb.08.19 4:10 pm 
Offline
Жинхэнэ Гишvvн
Жинхэнэ Гишvvн

Joined: Mar.06.18 9:16 pm
Posts: 27
Компьютероор орсон чинь болж байна.Баярлалаа

Top
   
PostPosted: Feb.08.19 8:30 pm 
Offline
Давамгайлагч Гишvvн
Давамгайлагч Гишvvн
User avatar

Joined: Jul.30.06 7:33 am
Posts: 899
Location: Holland
Бүлэг 26

Гадаа бороо орсоор. Райли зочид буудлын өрөөндөө түрхэн зуур унтаж амрахаар иржээ. Тэрбээр урьд шөнө унтаж чадаагүй учраас маш их ядарчээ. Гэвч тэр зүүрмэглэж байхдаа ч санаа зовох нь улам ихсэж байлаа. Райлиг зүүрмэглэх бүрт нүднийх нь өмнө олон тооны цагийн нүүр ээлжилж...
Таван цаг..., зургаан цаг..., долоон цаг..., найман цаг...
Гэхдээ цагны тоог зааж буй зүүний оронд ясан хэдрэг болсон гарнууд харагдах ажээ.
Энд ямар агуулга нуугдаж байгаа юм бол? хэмээн тэр өөрөөсөө асуусаар байлаа. Тэр ямар мэдээлэл илгээхийг хүссэн юм бэ? .
Дахиад хэзээ цаг зааж байгаа өөр цогцос олдох юм бол? Челси МкКлюр охин даваа гаригт олдсон, харин Элиз Дэйви өнөө өглөө буюу лхагва гаригт олдлоо. Алуурчин одоо их яарч байгаа бололтой, тийм учраас нэг их удаан хүлээхгүй биз.
Түүнийг шуурхай хөдөлгөхөд хүргэсэн зүйл юу юм бол?
Райлиг дөнгөж гүн нойрондоо автах үед гар утас нь дуугарлаа. Тэр утсаа авч харвал дуудлага Эприлээс иржээ. Райли дуудлагад хариу өгтөл охины хоолой чичирхийлж сонсогдов.
- Чамд юу тохиолдсон юм бэ?
- Би өнөөдөр Жовтой уулзаж чадсангүй.
Райли бүрэн сэрж амжаагүй тул Жов гэж хэн болохыг тэр дороо санаж чадсангүй. Гэнэт Жов бол Эприлийн найз залуу гэдгийг тэр саналаа. Блэйний охин Кристалд тэр залуу таалагддаггүй гэсэн. Райли тэр залуутай урьд нь уулзаж байгаагүй билээ.
- Өчнөөн олон хүүхэд хичээлээ тасалж л байдаг шүү дээ гэж Райли хэлээд эвшээлгэлээ.
Гэвч Эприл маш их сандарчээ.
- Гэхдээ тэр өнөөдөр сургууль дээр ирнэ гэсэн. Өчигдөр тэр надад "Маргааш хоёулаа уулзъя" гэж тодорхой хэлсэн.
- Тэр хэзээ ингэж хэлсэн юм бэ?
- Өчигдөр хичээлийн дараа. Хичээл тарсны дараа... бид хамтдаа зууш идсэн.
Эприлийн хоолойны өнгөнөөс тэр нэг зүйл нууж байгааг Райли анзаарч мэдэв. Охин хичээлийн дараа зүгээр нэг "зууш" идэхээр яваагүй, харин өөр зүйл хийсэн гэдэгт тэр итгэлтэй байлаа. Дотроо удаан хугацааны туршид хадгалж явсан "энэ залуу ямар нэг хэрэг тарьж мэднэ" гэсэн бодол нь улам баттай болов.
- Чи түүнтэй холбогдох гэж оролдсон уу?
- Тийм ээ. гэхдээ тэр миний утасны дуудлага болон зурваст хариу өгөхгүй байна.
Райли даапаалсан өнгөөр ярихгүй байж чадсангүй. Тэрбээр
- Энэ ямар санагддагийг би сайн мэднэ гэж хэллээ. Магадгүй одоо Эприл бусдыг үл тоомсорлоход ямар санагддагийг сайн ойлгож байгаа биз.
- Энэ чинь инээдтэй биш байна, ээж. Тэр хэзээ ч ингэдэггүй. Жов над руу байнга зурвас илгээдэг. Би "тогтмол" гэж хэлэх гэсэн юм.
Эприл утсаар байнга зурвас солилцоход Райли их дургүй ажээ. Хаа сайгүй үргэлж зурвас бичилцдэг гэж үү, тэр бүү хэл хичээлийн дундуур ч гэсэн үү? Жов гэнэт одоо ингэхээ больсон нь тэр Эприлийг сонирхохоо больсон гэсэн үг биш үү? Хэрэв энэ үнэн бол Райли үнэхээр баярлах байлаа. Гэвч Эприл их шаналж байгааг тэр мэдэж байв.
- Удаан хугацаа өнгөрөөгүй байна. Чи тун удахгүй түүнээс сураг сонсоно гэдэгт би итгэлтэй байна.
- Хэрэв түүнд муу зүйл тохиолдсон байвал яах бэ?
- Ингэхэд яг юу болоод байгаа юм бэ? хэмээн Райли асуусанд Эприл уйлагнаж
- Би үүнийг мэдэхгүй байна. Гэхдээ ямар нэг аймаар зүйл. Ээж, надад таны тусламж хэрэгтэй. Түүний зүгээр байгаа эсэхийг та цагдаа ч юм уу, нэг хүн илгээж шалгуулж болохгүй юм уу? гэлээ.
- Намайг ингэж чадахгүй гэдгийг чи мэдэж байгаа, Эприл.
- Яагаад чадахгүй гэж?
Rайлиг хариу хэлж амжихаас өмнө өрөөний хаалгыг нэг хүн тогшив. Энэ бол Билл, тэр шинэ мэдээ авчирч байгаа гэдгийг тэр мэдэж байлаа.
- Энэ талаар би одоо ярьж чадахгүй нь. Би хүн амины хэрэг мөрдөж байгаа.
Тэгтэл Эприл уурлаж
- Өө мэдээжийн хэрэг. Тэр бол зөвхөн миний найз. Тэр танд огтхон ч сонин бисг. Магадгүй, хэрвээ тэр үхчихвэл таны сонирхлыг татаж мэдэх юм гэж хэлэв.
- Эприл!
Гэвч Эприл утсаа тасалчихсан байлаа. Райли одоо ядарч туйлдсаны дээр сэтгэлээр унажээ. Тэр орноосоо босож, хаалга руу очиж Биллийг өрөөндөө оруулав.
- Бид дөнгөж сая дахиад нэг эмэгтэй алга болсон гэж дууллаа. Тэр эмэгтэй "Зургаан цаг"-ийн хурдны замаар явж байсан гэнэ. Эмэгтэй машин нь гэнэт хачин дуугарч эхлэхэд авто замын үйлчилгээ рүү утсаар ярьсан байна.
Үйлчилгээний газрынхан тэр эмэгтэйг машинаа зогсоогоод хүн очтол хүлээж бай гэж хэлжээ. Тэнд тусламж үзүүлэхээр очтол машин хоосон байсан гэнэ.
Райли сонссон зүйлээ хурдан эргэцүүлж бодохыг хичээлээ.
- Эмэгтэйг алуурчин хулгайлсан гэж үзэх үндэслэл байгаа юм уу?
- Үгүй, гэхдээ бидэнд үүнийг өөр хэрэг гэж үзэх үндэслэл ч бас байхгүй. Бас энэ хэрэг маш том шуугиан дэгдээж мэднэ. Чи Уайтт Эрхардт гэж сонсож байсан уу?
Энэ нэрийг санахад Райлид хэсэг хугацаа шаардагдлаа.
- Энэ чинь нөгөө Миннесота мужаас сонгогдсон АНУ-ын засгийн газрын бүрэн эрхт төлөөлөгч мөн үү?
- Тийм ээ. үнэхээр од нь гийсэн улс төрч. Тэр дараагийн долоо хоногт дахин сонгуульд өрсөлдөх гэж байгаа. Түүний эхнэр бол баян өв залгамжлагч, урьд нь супер модел байсан Никол ДеРоуз.
Райли хэргийн байдал улам төвөгтэй болсныг ойлгож
- Харин одоо тэр эмэгтэй сураггүй алга болжээ хэмээн хэлээд уртаар санаа алдлаа.
Билл өрөөн дундуур холхиж байснаа
- Харин тийм ээ. Люси одоо энэ эмэгтэйг төөрсөн эсэхийг мэдэхээр нэг багийн хамт "Зургаан цаг"-ийн хурдны замын дагуу шалгаж байгаа. Тэд эмэгтэйг олно гэдэгт би найдахгүй байна. Эрхардт Вашингтоноос наашаа гарсан. Бид түүнтэй уулзахаар цагдаагийн газар луу явах хэрэгтэй. Би чамаг зочид буудлын урд хүлээж байя гэж хэлэв.
Билл өрөөнөөс гарч явлаа. Райли нүүрээ усанд булхаад гутлаа өмсөв. Хэргийн байдал улам ноцтой болж магадгүй гэдгийг тэр ойлгожээ.

_________________
Sakura

Top
   
Display posts from previous:  Sort by  
Post new topic  Reply to topic  [ 1110 posts ]  Go to page Previous 126 27 28 29 3043 Next

All times are UTC+09:00

Who is online

Users browsing this forum: No registered users and 3 guests

You cannot post new topics in this forum
You cannot reply to topics in this forum
You cannot edit your posts in this forum
You cannot delete your posts in this forum
You cannot post attachments in this forum

Search for:
Jump to:  

Copyright Asuult.NET © 2000-2015.
Administrative Contact: Khundaga Khurelbaatar [hundaga@hotmail.com]
Tel: 1-888-303-4927, Fax: 1-888-406-2264.
Powered by phpBB © 2000-2015 phpBB Group. Powered by phpBB® Forum Software © phpBB Limited