#AsuultSambar :

ASUULT.NET - МОНГОЛ УЛС МАНДАН БАДРАГ!
It is currently Jul.23.18 3:23 pm

All times are UTC+09:00




Post new topic  Reply to topic  [ 606 posts ]  Go to page Previous 120 21 22 23 24 Next
Author Message
PostPosted: Feb.27.18 1:29 pm 
Offline
Гишvvн
User avatar

Joined: Aug.25.03 11:36 am
Posts: 6433
Баярлалаа :hi:.

_________________
:f01:


Top
   
PostPosted: Feb.28.18 11:13 am 
Offline
Шөнийн Тэнгэрт Сvvмэлзэх Саран
Шөнийн Тэнгэрт Сvvмэлзэх Саран
User avatar

Joined: May.08.11 8:05 pm
Posts: 290
Маш их баярлалаа.

_________________
:haha: :hihi: :haha: :hihi:


Top
   
PostPosted: Mar.05.18 9:16 pm 
Offline
Дархлагдсан Гишvvн
Дархлагдсан Гишvvн
User avatar

Joined: Dec.12.03 3:18 pm
Posts: 1211
Location: In the end
ХОРИН НЭГДҮГЭЭР БҮЛЭГ

Райлигийн бодлоор энэ Кинетик тусгай бялдаржуулах төв гэдэг газар нүүрэн талаасаа жинхэнэ янхны газар шиг харагдаж байлаа. Харваас ноорхой, нурж унах шахсан хороололд байдаг энэ газар зэрэгцээ орших бусад барилгуудаасаа ч дор хариугүй төрхтэй аж. Энэ газрын хаалган дээр "ХААЛТТАЙ" гэсэн тэмдэг зүүсэн байсан ч Райли өөр төрлийн бизнестээ зориулж үргэлж онгорхой байдаг гэдэгт огтхон ч эргэлзсэнгүй.

Билл тэр хоёрын унаж ирсэн машин зогсоол дээрх цорын ганц машин аж. Тэд машинаасаа буун барилгыг чиглэн алхах зуураа ганц нэг дасгалын төхөөрөмжүүд урд цонхоор нь харагдаж байгааг анзаарсан төдийгүй тэнд байх цорын ганц хүн нь үйлчлүүлэгчид хүлээн авах ширээн дээр суун "Амеркийн Шинжлэх Ухаан" сэтгүүлийг уншиж буй эр болохыг ч харжээ. Райли энэ хүнийг Цасан ширхэгийн зааж өгсөн Жэйбюрд хэмээх эр байх гэж бодохын зэрэгцээ харваас зуучлагч байх гэж таалаа. Гэхдээ энэ хүн алуурчин байж болох хувилбар ч бас бий.

Билл тэмдгээ гарган цонхоор харуулах гэхэд нь Райли болиуллаа. Тэр юун түрүүнд энэ эрийн ямархуу хүн болохыг бага ч болов мэдэж авахыг хүссэн тул цонхыг эелдгээр тогшив. Өнөөх эр толгой өндийлгөн харахад Райли эндэхийн ердийн үйлчлүүлэгчид аятай инээмсэглэн, гараараа даллалаа.

Тэр "ХААЛТТАЙ" гэсэн тэмдгийг заагаад уншиж байсан сэтгүүл рүүгээ эргэн тонгойход Райли дахин инээмсэглэсэн хэвээр цонхыг дахин тогшив. Энэ удаа тэр Райли руу дахин хараад Билл тэр хоёр хаашаа ч явахгүйг ойлгосон бололтой босч хаалга руу зүглэлээ.

Тэр бол цайвар шаргал үстэй, гуч орчим насны, намхан булчинлаг эр байх агаад нэг гарынхаа нударгыг зангидан, тоомжиргүй том том алхах ажээ. Райли түүний байгаа байдлаас ихийг уншиж чадаж байв. Энэ эр тоймгүй олон удаа хүчирхийлэлтэй тулгарч байсан төдийгүй хэрэгтэй үедээ, хүссэн цагтаа уг араншингаа гаргаж чадахаар нэгэн аж.

"Энэ хүн алуурчин байж болох уу?" гэж тэр өөрөөсөө асуугаад байж болох юм гэсэн дүгнэлтэнд хүрлээ.

Бахим эр хаалгыг онгойлгоод толгойгоо цухуйлган

- Манайх хаалттай байна. Тэмдэг уншиж чаддаггүй юм уу? гэв.

Райли байж болох хамгийн хөөрхнөөрөө инээмсэглэсэн хэвээр шилэн хаалган дээрх цагийн хуваарь руу зааж

- Гэхдээ энэн дээрхээр бол танайх ажиллаж байгаа юм биш үү? Бид зүгээр л орж үзэх гэсэн юм гэлээ.
- Тэгээд хэрэггүй биз.

Одоо худлаа дүр үзүүлэхээ болих цаг нь болсон тул Райли түүнд тэмдгээ гарган харууллаа.

- Би бол мөрдөгч Пэйж, энэ хүн бол миний хамтрагч мөрдөгч Жеффрис.

Өнөөх эр цочирдсон, санаа зовсон аль нь ч бай үүнийгээ үзүүлсэнгүй, Райлигийн хэлснийг дуулмагц нүүр дүүрэн инээмсэглэж

- ХМТ-нхан юм уу? Шууд хэлэхгүй яасан юм бэ? Орцгоо орцгоо гэлээ.

Билл Райли хоёр дотогш ормогц Райли эргэн тойрноо гүйлгэн харж гүйлтийн замууд, хэвтээ шахалтын төхөөрөмж, хоёр дасгалын машин зэрэг төхөөрөмжүүд бүгд элэгдэн хуучирсан, барилгаас хөгцөрч муудсан, хуршмал үнэр нэвт ханхалж буйг анзаарав. Тэгсэн хэдий ч энэ хэсгийн зай талбайнаас үзвэл барилга ихээхэн том бөгөөд ард талдаа хууль бус үйлчилгээгээ үзүүлэхэд хангалттай зайтай газар ажээ.

- Чи хүмүүсийн Жэйбюрд гэж дууддаг хүн мөн үү? гэж Билл асуувал
- Би мөн. Гэхдээ бодвол та нарын албаны хэрэгт миний жинхэнэ нэр хэрэг болох биз. Намайг Жероми Кихо гэдэг хэмээн өнөөх эр хариуллаа.

Тэрээр албаар Билл Райли хоёрыг хаа нэгтээ суухыг урьсангүй, тэднийг тухтай ажиллах нөхцөл бүрдүүлсэнгүй ч нүүрэн дээрээ эелдэг зан гаргаж байв.

- Сониноос хууль сахиулахын та нар яг надад хэрэгтэй хүмүүс юм байна шүү. Та нар элдэв янзын асуултанд дуртай биз дээ? Яагаад гэвэл би ч гэсэн хачин их дуртай гэж Жэйбюрд хэлэнгээ сэтгүүлээ шүүрэн авч тэдэн рүү даллан харуулаад
- Энэ өгүүлэлд бичсэнээр бол бидний бодит байдал гэж боддог зүйл тэр чигээрээ компьютерийн дуураймал орчин гэдгийг эрдэмтэд одоо батлах л дутуу байгаа юм байна. Эргэн тойрноо хар даа, бидний харж, үнэрлэж, амсаж, хүрч буй бүхэн зүгээр л аварга том хиймэл орчин гэнэ шүү хэмээн тэр тасралтгүй дуржигнуулав.

Энэ эр хий дэмий чалчиж тэдний анхаарлыг сарниулах гэж оролдож байгаа нь харваас илт ч бас хажуугаар нь үнэхээр энэ сэдвийн талаар сонирхдог ухаалаг, тэр байтугай гүн ухаантан маягийн хүн болохыг Райли анзаарлаа. Үүний хажуугаар энэ хүн сэтгэл хөдлөлийн хувьд туйлын тогтворгүй, байж ядсан араншинтай бөгөөд огцом уурладаг, тэр байгугай хүн алж мэдэхээр гэнэт уурладаг болох нь ч илэрхий аж.

Гол нь гадаас төрхөөс илүүтэйгээр энэ хүн хуруугаа хөдөлгөхийн төдийд бусдад нөлөөлж, аргандаа оруулан хүссэнээрээ удирдаж чаддаг авъяастай гэдэг нь мэдэгдэнэ. Хэрэв Билл тэр хоёр маш анхааралтай байхгүй бол энэ газраас юу ч олж долоохгүйгээр барам огт байдаггүй бялдаржуулах төвийн бүтэн жилийн гишүүнээр элсээд буцаж ч мэдэхээр аж. Өнөөх эр

- Та нар өөрсдийнхөө хийдэг ажлын үүднээс энэ асуудлыг хэрхэн хүлээж авах талаар бодоод үз дээ. Яагаад гэвэл жишээ нь би гэмт хэрэг үйлдлээ гэж бодоход, хэрвээ тэр нь ямар нэгэн бүхнийг чадагч төхөөрөмж бурхнаас урьдчилан програмчлагдсан байвал би буруутай гэсэн үг биш биз дээ? Би өөрийнхөө зан чанарт хариуцлага хүлээж чадах уу? Эсвэл та нар? Эсвэл өөр хэн нэгэн? Энэ үнэхээр сонирхолтой байгаа биз дээ? гэж үргэлжлүүлэн ярилаа.

Райли иймэрхүү утгагүй хэлэлцүүлэгт толгойгоо мэдүүлэх үгүйгээ сайтар мэддэгийнхээ ачаар яг одоо гол асуудалдаа орох цаг болсон гэдгээ анзаарав.

- Бид таныг урд шөнө хаана юу хийж байсныг мэдмээр байна хэмээн тэр хэллээ.
- Яг хэдэн цагийн үед вэ? гэж Жэйбюрд асуухад
- Нар жаргахаас үүр хаяарах хүртэл гэж Билл хажуунаас нь хариуллаа.

Жэйбюрд тэвчээр нь алдсан шинжтэй амандаа бувтнаснаа

- Энэ чинь зөндөө олон цаг гэсэн үг. Би ерөнхийдөө шөнөдөө их завгүй байдаг. Шөнө унтдаггүй гэсэн үг л дээ, би ер нь огт унтдаггүй, үргэлж энд тэнд явж байдаг. Тэгэхээр энэ асуулт их төвөгтэй санагдаж байна. Би хуулийн мэргэжилтэн биш л дээ, гэхдээ та нар намайг энд баривчлахаар ирээгүй байх гэж бодож байна. Ер нь тийм байлаа ч би та нарын ганц ч асуултанд хариулах албагүй. Би буруу яриад байна уу эсвэл? гэж дуржигнуулав.

Райли түүний яриаг таслахаар утсаа гарган түүнд Чифоны селфиг үзүүлээд

- Энэ бүсгүй танай охидын нэг мөн биз дээ? гэж асуулаа.

Түүний царайны хувирлаас Райли түүний сэтгэлийг тогтоож авснаа мэдэв. Энэ эр худлаа хэлэх шаардлагагүйгээ мэдэж байгаа бололтой.

- Тийм ээ мөн. Нэрийг нь Чифон гэдэг юм, энд ажилладаг.
- Яг ямар ажил хийдэг вэ? гэж Билл асуув.

Жэйбюрд мөрөө хавчин

- Тэр энд иллэг хийдэг, манай бусад охидын л хийдэгтэй адил. Энэ буруу биш биз дээ? хэмээн сөргөлөө.
- Хэн ч буруу гэж хэлээгүй байна. Хамтрагч маань ямар нэгэн буруу юм хийсэн үү гэж асуугаагүй биз дээ? Эсвэл би тэгж асуусан уу? Яагаад буруу юм гэж яриад байна? хэмээн Билл хоржоонтой асууж эхлэв.

Райли Билл хэрхэн энэ эрийг өөрийнхөө аргаар буулгаж авч байгааг харан багахан баясав. Түүний анзаарснаар Жэйбюрд одоо бага зэрэг тэвдсэн харагдана. Энэ эр хэнбугай ч байлаа Билл түүнийг нь хувь илүү нугалахаар чадварлаг, дээр нь хүн сүрдүүлж чаддаг нэгэн юмсанж.

"Билл үүний учрыг олог, би чимээгүй ажиглаж байя" хэмээн Райли бодлоо.

- Яалаа гэж дээ, хэн ч тэгж хэлээгүй шүү. Зүгээр л Чифон энд алга.
- Бид мэдэж байна, тэр үхчихсэн хэмээн Билл хэлэв.

Жэйбюрд юу ч дуугарсангүй тул Райли түүний яагаад ингэснийг сайн ойлгосонгүй. Магадгүй Билл түүнийг арай дээр уншиж байгаа байх.

Яг энэ агшинд Райлигийн утас дуугарахад тэр эрчүүдээс холдоод дуудлагыг авбал төв байрнаас мөрдөгч Элжин Морлей залгаж байх ажээ. Райли утсаар ярингаа Билл Жэйбюрд хоёрын яриаг сонсож чадахаар байв.

- Мөрдөгч Пэйж, бид азтай байх шиг байна. Бид шүдний эмнэлгийн бүртгэлээс өнөө өглөө олдсон араг ясан дахь шүдний мэдээллийг шүүгээд тохирох илэрц оллоо. Хохирогчийн нэрийг Марша Крамер гэдэг юм байна. Түүнийг гурван жилийн өмнө гэр бүл нь алга болсон хэмээн бүртгүүлжээ. Тэр коллежид сурч байх үедээ алга болсон байна.
- Ойлголоо, та түүний зургийг над руу явуулж чадах уу?
- Яг одоо явуулъя

Райли зургийг хүлээх зуураа эрчүүдийг үгээрээ байлдаж буйг сонсож байв. Билл өнөөх эрээс Чифоны талаар үг унагаах санаатай ноцсон ч олигтой юм болоогүй бололтой, ямартай ч Райли тэдний ярианд оролцох хэрэг гарч байх шиг байлаа.

Энэ үеэр Марша Крамерийн зураг ч ирсэн тул Райли Морлейд талархаад утсаа тасалмагц эрчүүд рүү очиж зургийг үзүүллээ.

- Тэгвэл энэ бүсгүйг чи таних уу? хэмээн тэр шууд асуув.

Жэйбюрд дуугарсангүй боловч Райли түүний нүдэнд оч гялсхийхийг анзааран, бүсгүйг таниж байгааг мэдлээ.

- Жэйбюрд... ноён Кихо одоо ингэж тоглоом тохуу хийхээ больцгооё. Бидэнд одоохондээ нэгжлэх хийх зөвшөөрөл байхгүй ч тэрийг авахад ядах юмгүй учраас та зүгээр л бидэнтэй хамтран ажиллавал асуудал илүү хялбар болно шүү дээ хэмээн Биллийг учирлахад
- Тийм ээ, би түүнийг танина. Гэхдээ түүнтэй хамгийн сүүлд уулзсанаас хойш их удсан, нилээн хэдэн жил ч болсон байх. Яг үнэндээ би түүнийг тийм ч сайн санахгүй байна, нээрээ шүү. Манай эхнэр бол харин санаж магад хэмээн Жэйбюрд хэлээд байшингийн ар тал руу гарсан хаалгыг чиглэн алхлаа. Райли түүнийг хараанаасаа алдахгүйг хичээн мөр даган явахад ард нь Билл ч ойрхон явах нь дуулдав.

Тэд барилгын хойд хэсгийг чиглэн явахад замд нь онгорхой хаалга үзэгдэж, Райли түр зогсон өрөө рүү шагайваас модон гишгүүр, царсан доторлогоотой сауны өрөө бололтой, гэвч удаан хугацаанд үндсэн зорилгынхоо дагуу ашиглагдаагүй шинжтэй байлаа. Оронд нь энэ өрөө одоо энд ажилладаг эмэгтэйчүүдийн амралтын өрөө болсон мэт, янз бүрийн төрхтэй, хувцастай гэж хэлэхэд хэцүү зургаан бүсгүй байсны хэн нь ч сэтгэл булаам харагдсангүй,харин ч эцэж цуцан өвчинд баригдсан, үлбэгэр, сул дорой байх ажээ.

Райлигийн дотор байж боломгүй ихээр эвгүйцэн Петерсоны харанхуй тор, пропан бамбарын дөлний зураг тархинд нь гялсхийн орж ирлээ. Тэр энэ дүр зураг яагаад орж ирснийг мэдэхгүй ч толгойгоо сэгсрэн үүнийг үгүй хийхийг хичээв. Одоо ийм юм бодох биш ажиллах цаг билээ.

- Эд манай иллэг хийдэг охид байгаа юм. Хэрвээ та завтай байвал би үнэгүй иллэг хийлгэж өгч болно шүү хэмээн Жэйбюрд хэлснээ Райли руу заан
- Та ч бас үнэгүй хийлгэж болно. Гэхдээ харваас та бүхэн ажлаа хийж яваа бололтой, дараа ирсэн ч болно гэлээ.

Райлигийн анзаарснаар энэ хүний үнэнээсээ хэлэв бололтой, Билл тэр хоёрын хэн нь ч бай хэрэв хүсэх л юм бол эдгээр эмэгтэйчүүдийн хэн нэгэн нь тэр даруй тэдэнд ур дүй муутайхан иллэг хийж өгөх хэдий ч Райли тэдний хэнийг нь ч зөвшөөрөлтэй, тэр байтугай иллэг хийх сургалтанд хамрагдсан гэж итгэсэнгүй. Жэйбюрд тэднийг дагуулан явж буй гудмын хоёр талаар хөшиг татсан жижигхэн өрөөнүүд эгнэх нь үйлчлүүлэгчдийн өрөөнүүд гэдэг нь тодорхой, дээр нь иймэрхүү хямд өртөгтэй газар хувийн нууц гэдэг зүйлийг хэн ч үл тоодог нь илт.

Гудам үргэлжилсээр арын хаалганд тулав. Ширээний ард бохь зажилсан хорь гаруй насны эмэгтэй телевиз үзэн суух ба гадна төрх нь өмнөх бүсгүйчүүдээс ялгарах юмгүй, байгаа байдал нь ч адилхан туйлдсан шинжтэй үзэгдэнэ. Райли энэ хаалгаар үйлчлүүлэгчид орж ирдэг, энэ бүсгүй ямар нэгэн байдлаар хүлээн авагчийн үүрэг гүйцэтгэдэг гэдгийг ойлгов.

- Энэ бол миний эхнэр Крисси. Крисси, эд нар ХМТ-н мөрдөгчид гэнэ хэмээн Жэйбюрд тэднийг танилцуулвал бүсгүйн нүдэнд санаа нь зовсон шинж үзэгдлээ.
- Битгий санаа зов, тэд энд найрамдахаар ирсэн юм гэснээ Жэйбюрд хөхрөн
- Тэд зүгээр л хэдэн асуулт асууна гэнэ ээ гэлээ.

Райли энэ хоёрыг жинхнээсээ гэрлэсэн эсэхийг гайхшрав. Тэдний хэн нь ч хуримын бөгж зүүгээгүй агаад энэ хоёр хүний харилцаа аман дээрээ ямар байх нь хамаагүй, бодит байдал дээр эндэхийн үйлчлүүлэгчидтэй тогтоодог харилцаанаас илүү тусгай байж чадахгүй гэдгийг тэр хараад л мэдлээ.

- Тэд Чифоны талаар муу мэдээ авчирчээ, тэр нас барсан гэнэ.

Крисси дуу алдан гаслахад Райли түүнийг хохирогчийг сайн мэддэг байж хэмээн таамаглав.

- Түүнийг хэн хөнөөгөө вэ? хэмээн Крисси асуулаа.

Чухам "Тэр яаж нас барсан юм бэ?" биш "Хэн түүнийг хөнөөгөө вэ?" гэсэн асуулт Райлид олон зүйлийг илчлэх шиг болсон ч түүнийг хариу хэлэхээс өмнө Жэйбюрд писхийтэл инээд алдаад

- Хэрэв чи энэ хоёр хүний үгийг сонсох юм бол намайг түүнийг алсан гэж бодно шүү. Тэд түүнийг өнгөрсөн шөнө алуулсан гэсэн. Гэхдээ чи намайг биш гэдгийг мэдэж байгаа биз дээ Крисси? Хэмээв.

Крисси сулхан инээмсэглээд

- Жэйбюрд биш гэж би баталж чадна шүү. Би түүнийг урд шөнө хаана юу хийж явсныг мэднэ гэлээ.
- Тийм шүү, Крисси мэднэ, бүр сайн мэднэ. Гэхдээ энэ талаар сонсох тан шиг хатагтайд тийм ч тохиромжгүй байж мэднэ хэмээн Жэйбюрд хөхрөнгөө дахиад л Райли руу яриагаа чиглүүлэх аж.
- Надад түүний талаар нэг л муу совин татаад байсан юм аа. Тэр ажилдаа ирэлгүй удаан хугацаагаар алга болдог байсан ч энэ удаа нэг л өөр санагдаад байсан юм. Түүний нөхөр нь энэ талаар мэдсэн үү? гэж Крисси асуув.

Энэ асуулт Райлиг цочирдуулсан төдийгүй Билл ч гайхав бололтой.

- Тэр гэрлэсэн байсан юм уу? хэмээн Билл асуув.
- Тийм ээ, нөхөр нь компьютертэй холбоотой л ямар нэгэн ажил хийдэг гэсэн. Чифон...тэр гурван хүүхэдтэй байсан гээд Чифон мөрөө хавчсанаа
- Түүнд үнэндээ энд ажиллах хэрэг байгаагүй л дээ. Тэр мөнгөнөөс болж биш зүгээр л уйдсандаа ийм ажил хийдэг байсан юм хэмээн нэмж ярив.

Райли энэ зуур Крисси Жэйбюрд хоёр тувт харц солилцож байгааг анзаарлаа. Бүсгүй энэ эрийн хүсээгүй зүйлийг ярихаас зайлсхийж байгаа нь илт, Жэйбюрд бүсгүй рүү хөмсгөө зангидах, толгойгоо дохих, хялалзах зэргээр үггүй дохио тасралтгүй өгөх аж. Гэхдээ Жэйбюрд Райли Билл хоёрын түүний эрхэлдэг бизнесийн талаар юу мэдэж байгаа талаар санаа зовохгүй байгаа бололтой. Тэгээд ч энэ тийм ч сүртэй нууц бишээс гадна тэр хоёр түүнийг барихаар ирээгүй шүү дээ.

"Гэхдээ л түүнд санаа зовох зүйл байна даа"
гэж Райли бодонгоо түүний алуурчин байж болох эсэхийг дэнсэлж үзээд

- Түүний жинхэнэ нэрийг Чифон гэдэггүй байсан биз дээ Крисси? хэмээн асуув.

Крисси толгой сэгсэрч

- Түүнийг Гречин....хэн билээ дээ... аан тийм, Гречин Ловик гэдэг байсан гэв.

Райли түүнд дөнгөж сая авсан Марша Крамерийн зургийг харуулаад

- Тэгвэл энэ охиныг таних уу? гэлээ.

Крисси санахыг хичээж буй бололтой хөмсгөө зангидан хэсэг бодлогширсноо

- Тийм тийм, сая саналаа. Тэр энд их олон жилийн өмнө байсан. Өөрийгөө Жинжр гэж нэрлэдэг байсан ч би жинхэнэ нэрийг нь мэдэхгүй юм байна. Би түүнийг нас барсан байх л гэж бодсон. Тэр тийм ч удаан амьдрахааргүй байсан юм. Тэр... хэмээн ярьж байтал Жэйбюрд хамар дотроо хуухитнан дуугарч түүний яриаг таслав. Гэвч Райли бүсгүй рүү ойртон тонгойгоод аярхнаар

- Тэр яасан гэнэ ээ Крисси? хэмээн асуулаа.
- Тэр маш хүнд өвчтэй байсан юм хэмээн Крисси хариулав.

Бүсгүй одоо Жэйбюрдоос үхтлээ айж байгаа нь илт байсан тул Райли түүнийг нэмж шалгаасангүй, тэгээд ч Криссигийн хэлсэн ортой аж. Жинжер гэгддэг Марша Крамераас ХДХВ илэрсэн бөгөөд тэр магадгүй ДОХ-оор өвчилсөн байж ч болзошгүй байжээ. Энэ үеэр Билл

- Чи Цасан ширхэг гэдэг бүсгүйг таних уу? хэмээн асуув.
- Тийм ээ, тэр энд ажилладаг байж байгаад...

Жэйбюрд энэ үеэр дахин хоолойгоо засч, бүсгүй өгүүлбэрээ дуусгаж чадсангүй.

- Цасан ширхэг энд ажиллахаа больсон гэж Жэйбюрд тодрууллаа.

Райлид энэ удаад ч асуултаа лавшруулах шаардлага гарсангүй, угаас бүх зүйл тодорхой байлаа. Цасан ширхэг Жэйбюрдын зэрлэг авираас зугтаан энэ муухай газрыг орхиж чадсан учраас л цагдаа нар руу утасдаж мэдээлэл өгч чадсан хэрэг.

- Нээрээ ингэхэд, түр байзаарай. Би та нарыг хэнийг шалгах ёстойг мэдлээ гэж Жэйбюрд гэнэт дуугарав.
- Хэнийг шалгана гэж?
- Яалаа гэж ийм хурдан хэлэх вэ. Та нар намайг оролдохгүй гэвэл би мэддэг бүх зүйлээ хэлнэ, тэгээд ч би үнэнч шударга бизнес эрхэлж байгаа хүн шүү.

Райли энэ хүнтэй ямар ч тохироо хийхэд бэлэн байлаа.

- Болж байна, гэхдээ чиний мэдээлэл сайн байх хэрэгтэй шүү.
- Клэй Ховис гэж нэг залуу байдаг юм, Жинжр түүнээс үхтлээ айдаг байсныг би сайн санаж байна. Манай охид бүгд түүнээс айдаг байсан, Чифон бүр сүнсээ зайлтал айна. Тэр эр Чифонтой хэтэрхий бүдүүлэг харьцаад байсан болохоор би түүнийг эндээс арай гэж зайлуулсан, тийм ээ Крисси?

Крисси дуугүй толгой дохилоо.

- Клэй яг мөн байх, тэр угаасаа маш онцгүй залуу байсан. Надад нэг бичих юм өгөөдөхөөч, би хаяг, нэрийг нь бичээд өгье.

Крисси Жэйбюрдад бал цаас өгөхөд цаадах нь шүүрч аван хэдэн юм сараачив. Билл түүнээс Ховисын талаар нарийвчлан тодруулах зуур Райли Крисси руу эргэн хармагцаа сэтгэл дотор нь хүйт даах шиг боллоо. Юу ч дуугараагүй хэдий ч Крисси түүн рүү гуйн царайчилсан өнгөөр тас ширтэх агаад түүний Жэйбюрдтой солилцсон үггүй ярианы байдлаас үзэхэд Билл тэр хоёрыг явмагц тэр эр энэ бүсгүйг үхтэл нь биш юм аа гэхэд дахиж үг дуугарахгүй болтол зодох нь илэрхий аж. Энэ хөөрхий эмэгтэй хэн нэгэн өөрийг нь энэ аймшигтай амьдралаас аврахыг цөхрөлтгүй хүсэж байгаа нь ойлгомжтой ч Райлигийн сайн мэдэж байгаачлан хэн ч түүнийг аварлаа гэсэн тэр нь ердөө цаг зуурын хэрэг ажээ. Энэ бүсгүй л өөрөө өөрийгөө энэ бүгдээс холдуулах хэрэгтэй аж. Бусад бүсгүйчүүдэд ч энэ хамаатай юм.

Эрчүүдийг ярилцах зуур Райли түүн рүү өнгийн чихэнд нь

- Чи хүсвэл надтай хамт яг одоо эндээс явж болно шүү хэмээн шивнэлээ.

Крисси түүн рүү ямар ч сэтгэл хөдлөлгүй ширтэх аж.

- Би чамд байрлах байр олж өгч чадна. Чамд туслах хүмүүс бий.

Крисси толгой сэгсэрлээ. Райлигийн дургүй хүрэх шиг болов.

"Энэ бүсгүй энэ талаар бодохоос ч айж байгаа юм байна" хэмээн тэр гэнэт ухаараад түүнд алгын чинээ цаас өгч

- Бодлоо өөрчилбөл над руу утасдаарай хэмээн хэлж амжив.

Бүсгүй түүний өгсөн цаасыг авмагцаа харцаа бурууллаа.

Райли одоо л тэр өвчтэй, ядарсан, цөхөрч туйлдсан бүсгүйчүүдийг хараад яагаад Петерсоны торонд хоригдож байсныгаа санаснаа ойлгов. Түүний өөрийн биеэр амсаж туулсан тарчлаан ердөө хэдэн хоног л үргэлжилсэн бол Крисси болон бусад хөөрхийлөлтэй бүсгүйчүүд насаараа зовох үйлтэй аж. Ийм нөхцөлд Жэйбюрд, Ховис, өөр хэн нэгэн алуурчин эсэх нь огт хамаагүй байлаа.

"Тэд бүгд мангаснууд" гэж Райли бодох агаад харамсалтай нь тэднийг зогсоох ямар ч аргагүй ажээ.

Ингээд Райли Криссигээс холдоод Жэйбюрд руу заналхийлсэн шинжтэй алхан очив.

- Өгсөн мэдээллээ олигтойхон байгаасай гэж залбирсан нь дээр шүү. Үгүй бол би чиний алхам бүрийг алдахгүй мөшгиж, өчүүхэн төдий сэжим гарвал чамайг гудамжны золбин нохой адил намнана гэж мэдээрэй.

Жэйбюрд түүнийг уур хилэн буцалсан тас хар нүдээрээ ширтэхэд Билл Райлиг зулгаан

- Наадахаа орхи, явцгаая. Клэй Ховисыг шалгасан нь дээр гэлээ.

_________________
PEPPA PIG


Top
   
PostPosted: Mar.06.18 9:21 pm 
Offline
Шинэков Гишvvн
Шинэков Гишvvн

Joined: Mar.06.18 9:16 pm
Posts: 2
Tseko wrote:
ХОРИН НЭГДҮГЭЭР БҮЛЭГ

Райлигийн бодлоор энэ Кинетик тусгай бялдаржуулах төв гэдэг газар нүүрэн талаасаа жинхэнэ янхны газар шиг харагдаж байлаа. Харваас ноорхой, нурж унах шахсан хороололд байдаг энэ газар зэрэгцээ орших бусад барилгуудаасаа ч дор хариугүй төрхтэй аж. Энэ газрын хаалган дээр "ХААЛТТАЙ" гэсэн тэмдэг зүүсэн байсан ч Райли өөр төрлийн бизнестээ зориулж үргэлж онгорхой байдаг гэдэгт огтхон ч эргэлзсэнгүй.

Билл тэр хоёрын унаж ирсэн машин зогсоол дээрх цорын ганц машин аж. Тэд машинаасаа буун барилгыг чиглэн алхах зуураа ганц нэг дасгалын төхөөрөмжүүд урд цонхоор нь харагдаж байгааг анзаарсан төдийгүй тэнд байх цорын ганц хүн нь үйлчлүүлэгчид хүлээн авах ширээн дээр суун "Амеркийн Шинжлэх Ухаан" сэтгүүлийг уншиж буй эр болохыг ч харжээ. Райли энэ хүнийг Цасан ширхэгийн зааж өгсөн Жэйбюрд хэмээх эр байх гэж бодохын зэрэгцээ харваас зуучлагч байх гэж таалаа. Гэхдээ энэ хүн алуурчин байж болох хувилбар ч бас бий.

Билл тэмдгээ гарган цонхоор харуулах гэхэд нь Райли болиуллаа. Тэр юун түрүүнд энэ эрийн ямархуу хүн болохыг бага ч болов мэдэж авахыг хүссэн тул цонхыг эелдгээр тогшив. Өнөөх эр толгой өндийлгөн харахад Райли эндэхийн ердийн үйлчлүүлэгчид аятай инээмсэглэн, гараараа даллалаа.

Тэр "ХААЛТТАЙ" гэсэн тэмдгийг заагаад уншиж байсан сэтгүүл рүүгээ эргэн тонгойход Райли дахин инээмсэглэсэн хэвээр цонхыг дахин тогшив. Энэ удаа тэр Райли руу дахин хараад Билл тэр хоёр хаашаа ч явахгүйг ойлгосон бололтой босч хаалга руу зүглэлээ.

Тэр бол цайвар шаргал үстэй, гуч орчим насны, намхан булчинлаг эр байх агаад нэг гарынхаа нударгыг зангидан, тоомжиргүй том том алхах ажээ. Райли түүний байгаа байдлаас ихийг уншиж чадаж байв. Энэ эр тоймгүй олон удаа хүчирхийлэлтэй тулгарч байсан төдийгүй хэрэгтэй үедээ, хүссэн цагтаа уг араншингаа гаргаж чадахаар нэгэн аж.

"Энэ хүн алуурчин байж болох уу?" гэж тэр өөрөөсөө асуугаад байж болох юм гэсэн дүгнэлтэнд хүрлээ.

Бахим эр хаалгыг онгойлгоод толгойгоо цухуйлган

- Манайх хаалттай байна. Тэмдэг уншиж чаддаггүй юм уу? гэв.

Райли байж болох хамгийн хөөрхнөөрөө инээмсэглэсэн хэвээр шилэн хаалган дээрх цагийн хуваарь руу зааж

- Гэхдээ энэн дээрхээр бол танайх ажиллаж байгаа юм биш үү? Бид зүгээр л орж үзэх гэсэн юм гэлээ.
- Тэгээд хэрэггүй биз.

Одоо худлаа дүр үзүүлэхээ болих цаг нь болсон тул Райли түүнд тэмдгээ гарган харууллаа.

- Би бол мөрдөгч Пэйж, энэ хүн бол миний хамтрагч мөрдөгч Жеффрис.

Өнөөх эр цочирдсон, санаа зовсон аль нь ч бай үүнийгээ үзүүлсэнгүй, Райлигийн хэлснийг дуулмагц нүүр дүүрэн инээмсэглэж

- ХМТ-нхан юм уу? Шууд хэлэхгүй яасан юм бэ? Орцгоо орцгоо гэлээ.

Билл Райли хоёр дотогш ормогц Райли эргэн тойрноо гүйлгэн харж гүйлтийн замууд, хэвтээ шахалтын төхөөрөмж, хоёр дасгалын машин зэрэг төхөөрөмжүүд бүгд элэгдэн хуучирсан, барилгаас хөгцөрч муудсан, хуршмал үнэр нэвт ханхалж буйг анзаарав. Тэгсэн хэдий ч энэ хэсгийн зай талбайнаас үзвэл барилга ихээхэн том бөгөөд ард талдаа хууль бус үйлчилгээгээ үзүүлэхэд хангалттай зайтай газар ажээ.

- Чи хүмүүсийн Жэйбюрд гэж дууддаг хүн мөн үү? гэж Билл асуувал
- Би мөн. Гэхдээ бодвол та нарын албаны хэрэгт миний жинхэнэ нэр хэрэг болох биз. Намайг Жероми Кихо гэдэг хэмээн өнөөх эр хариуллаа.

Тэрээр албаар Билл Райли хоёрыг хаа нэгтээ суухыг урьсангүй, тэднийг тухтай ажиллах нөхцөл бүрдүүлсэнгүй ч нүүрэн дээрээ эелдэг зан гаргаж байв.

- Сониноос хууль сахиулахын та нар яг надад хэрэгтэй хүмүүс юм байна шүү. Та нар элдэв янзын асуултанд дуртай биз дээ? Яагаад гэвэл би ч гэсэн хачин их дуртай гэж Жэйбюрд хэлэнгээ сэтгүүлээ шүүрэн авч тэдэн рүү даллан харуулаад
- Энэ өгүүлэлд бичсэнээр бол бидний бодит байдал гэж боддог зүйл тэр чигээрээ компьютерийн дуураймал орчин гэдгийг эрдэмтэд одоо батлах л дутуу байгаа юм байна. Эргэн тойрноо хар даа, бидний харж, үнэрлэж, амсаж, хүрч буй бүхэн зүгээр л аварга том хиймэл орчин гэнэ шүү хэмээн тэр тасралтгүй дуржигнуулав.

Энэ эр хий дэмий чалчиж тэдний анхаарлыг сарниулах гэж оролдож байгаа нь харваас илт ч бас хажуугаар нь үнэхээр энэ сэдвийн талаар сонирхдог ухаалаг, тэр байтугай гүн ухаантан маягийн хүн болохыг Райли анзаарлаа. Үүний хажуугаар энэ хүн сэтгэл хөдлөлийн хувьд туйлын тогтворгүй, байж ядсан араншинтай бөгөөд огцом уурладаг, тэр байгугай хүн алж мэдэхээр гэнэт уурладаг болох нь ч илэрхий аж.

Гол нь гадаас төрхөөс илүүтэйгээр энэ хүн хуруугаа хөдөлгөхийн төдийд бусдад нөлөөлж, аргандаа оруулан хүссэнээрээ удирдаж чаддаг авъяастай гэдэг нь мэдэгдэнэ. Хэрэв Билл тэр хоёр маш анхааралтай байхгүй бол энэ газраас юу ч олж долоохгүйгээр барам огт байдаггүй бялдаржуулах төвийн бүтэн жилийн гишүүнээр элсээд буцаж ч мэдэхээр аж. Өнөөх эр

- Та нар өөрсдийнхөө хийдэг ажлын үүднээс энэ асуудлыг хэрхэн хүлээж авах талаар бодоод үз дээ. Яагаад гэвэл жишээ нь би гэмт хэрэг үйлдлээ гэж бодоход, хэрвээ тэр нь ямар нэгэн бүхнийг чадагч төхөөрөмж бурхнаас урьдчилан програмчлагдсан байвал би буруутай гэсэн үг биш биз дээ? Би өөрийнхөө зан чанарт хариуцлага хүлээж чадах уу? Эсвэл та нар? Эсвэл өөр хэн нэгэн? Энэ үнэхээр сонирхолтой байгаа биз дээ? гэж үргэлжлүүлэн ярилаа.

Райли иймэрхүү утгагүй хэлэлцүүлэгт толгойгоо мэдүүлэх үгүйгээ сайтар мэддэгийнхээ ачаар яг одоо гол асуудалдаа орох цаг болсон гэдгээ анзаарав.

- Бид таныг урд шөнө хаана юу хийж байсныг мэдмээр байна хэмээн тэр хэллээ.
- Яг хэдэн цагийн үед вэ? гэж Жэйбюрд асуухад
- Нар жаргахаас үүр хаяарах хүртэл гэж Билл хажуунаас нь хариуллаа.

Жэйбюрд тэвчээр нь алдсан шинжтэй амандаа бувтнаснаа

- Энэ чинь зөндөө олон цаг гэсэн үг. Би ерөнхийдөө шөнөдөө их завгүй байдаг. Шөнө унтдаггүй гэсэн үг л дээ, би ер нь огт унтдаггүй, үргэлж энд тэнд явж байдаг. Тэгэхээр энэ асуулт их төвөгтэй санагдаж байна. Би хуулийн мэргэжилтэн биш л дээ, гэхдээ та нар намайг энд баривчлахаар ирээгүй байх гэж бодож байна. Ер нь тийм байлаа ч би та нарын ганц ч асуултанд хариулах албагүй. Би буруу яриад байна уу эсвэл? гэж дуржигнуулав.

Райли түүний яриаг таслахаар утсаа гарган түүнд Чифоны селфиг үзүүлээд

- Энэ бүсгүй танай охидын нэг мөн биз дээ? гэж асуулаа.

Түүний царайны хувирлаас Райли түүний сэтгэлийг тогтоож авснаа мэдэв. Энэ эр худлаа хэлэх шаардлагагүйгээ мэдэж байгаа бололтой.

- Тийм ээ мөн. Нэрийг нь Чифон гэдэг юм, энд ажилладаг.
- Яг ямар ажил хийдэг вэ? гэж Билл асуув.

Жэйбюрд мөрөө хавчин

- Тэр энд иллэг хийдэг, манай бусад охидын л хийдэгтэй адил. Энэ буруу биш биз дээ? хэмээн сөргөлөө.
- Хэн ч буруу гэж хэлээгүй байна. Хамтрагч маань ямар нэгэн буруу юм хийсэн үү гэж асуугаагүй биз дээ? Эсвэл би тэгж асуусан уу? Яагаад буруу юм гэж яриад байна? хэмээн Билл хоржоонтой асууж эхлэв.

Райли Билл хэрхэн энэ эрийг өөрийнхөө аргаар буулгаж авч байгааг харан багахан баясав. Түүний анзаарснаар Жэйбюрд одоо бага зэрэг тэвдсэн харагдана. Энэ эр хэнбугай ч байлаа Билл түүнийг нь хувь илүү нугалахаар чадварлаг, дээр нь хүн сүрдүүлж чаддаг нэгэн юмсанж.

"Билл үүний учрыг олог, би чимээгүй ажиглаж байя" хэмээн Райли бодлоо.

- Яалаа гэж дээ, хэн ч тэгж хэлээгүй шүү. Зүгээр л Чифон энд алга.
- Бид мэдэж байна, тэр үхчихсэн хэмээн Билл хэлэв.

Жэйбюрд юу ч дуугарсангүй тул Райли түүний яагаад ингэснийг сайн ойлгосонгүй. Магадгүй Билл түүнийг арай дээр уншиж байгаа байх.

Яг энэ агшинд Райлигийн утас дуугарахад тэр эрчүүдээс холдоод дуудлагыг авбал төв байрнаас мөрдөгч Элжин Морлей залгаж байх ажээ. Райли утсаар ярингаа Билл Жэйбюрд хоёрын яриаг сонсож чадахаар байв.

- Мөрдөгч Пэйж, бид азтай байх шиг байна. Бид шүдний эмнэлгийн бүртгэлээс өнөө өглөө олдсон араг ясан дахь шүдний мэдээллийг шүүгээд тохирох илэрц оллоо. Хохирогчийн нэрийг Марша Крамер гэдэг юм байна. Түүнийг гурван жилийн өмнө гэр бүл нь алга болсон хэмээн бүртгүүлжээ. Тэр коллежид сурч байх үедээ алга болсон байна.
- Ойлголоо, та түүний зургийг над руу явуулж чадах уу?
- Яг одоо явуулъя

Райли зургийг хүлээх зуураа эрчүүдийг үгээрээ байлдаж буйг сонсож байв. Билл өнөөх эрээс Чифоны талаар үг унагаах санаатай ноцсон ч олигтой юм болоогүй бололтой, ямартай ч Райли тэдний ярианд оролцох хэрэг гарч байх шиг байлаа.

Энэ үеэр Марша Крамерийн зураг ч ирсэн тул Райли Морлейд талархаад утсаа тасалмагц эрчүүд рүү очиж зургийг үзүүллээ.

- Тэгвэл энэ бүсгүйг чи таних уу? хэмээн тэр шууд асуув.

Жэйбюрд дуугарсангүй боловч Райли түүний нүдэнд оч гялсхийхийг анзааран, бүсгүйг таниж байгааг мэдлээ.

- Жэйбюрд... ноён Кихо одоо ингэж тоглоом тохуу хийхээ больцгооё. Бидэнд одоохондээ нэгжлэх хийх зөвшөөрөл байхгүй ч тэрийг авахад ядах юмгүй учраас та зүгээр л бидэнтэй хамтран ажиллавал асуудал илүү хялбар болно шүү дээ хэмээн Биллийг учирлахад
- Тийм ээ, би түүнийг танина. Гэхдээ түүнтэй хамгийн сүүлд уулзсанаас хойш их удсан, нилээн хэдэн жил ч болсон байх. Яг үнэндээ би түүнийг тийм ч сайн санахгүй байна, нээрээ шүү. Манай эхнэр бол харин санаж магад хэмээн Жэйбюрд хэлээд байшингийн ар тал руу гарсан хаалгыг чиглэн алхлаа. Райли түүнийг хараанаасаа алдахгүйг хичээн мөр даган явахад ард нь Билл ч ойрхон явах нь дуулдав.

Тэд барилгын хойд хэсгийг чиглэн явахад замд нь онгорхой хаалга үзэгдэж, Райли түр зогсон өрөө рүү шагайваас модон гишгүүр, царсан доторлогоотой сауны өрөө бололтой, гэвч удаан хугацаанд үндсэн зорилгынхоо дагуу ашиглагдаагүй шинжтэй байлаа. Оронд нь энэ өрөө одоо энд ажилладаг эмэгтэйчүүдийн амралтын өрөө болсон мэт, янз бүрийн төрхтэй, хувцастай гэж хэлэхэд хэцүү зургаан бүсгүй байсны хэн нь ч сэтгэл булаам харагдсангүй,харин ч эцэж цуцан өвчинд баригдсан, үлбэгэр, сул дорой байх ажээ.

Райлигийн дотор байж боломгүй ихээр эвгүйцэн Петерсоны харанхуй тор, пропан бамбарын дөлний зураг тархинд нь гялсхийн орж ирлээ. Тэр энэ дүр зураг яагаад орж ирснийг мэдэхгүй ч толгойгоо сэгсрэн үүнийг үгүй хийхийг хичээв. Одоо ийм юм бодох биш ажиллах цаг билээ.

- Эд манай иллэг хийдэг охид байгаа юм. Хэрвээ та завтай байвал би үнэгүй иллэг хийлгэж өгч болно шүү хэмээн Жэйбюрд хэлснээ Райли руу заан
- Та ч бас үнэгүй хийлгэж болно. Гэхдээ харваас та бүхэн ажлаа хийж яваа бололтой, дараа ирсэн ч болно гэлээ.

Райлигийн анзаарснаар энэ хүний үнэнээсээ хэлэв бололтой, Билл тэр хоёрын хэн нь ч бай хэрэв хүсэх л юм бол эдгээр эмэгтэйчүүдийн хэн нэгэн нь тэр даруй тэдэнд ур дүй муутайхан иллэг хийж өгөх хэдий ч Райли тэдний хэнийг нь ч зөвшөөрөлтэй, тэр байтугай иллэг хийх сургалтанд хамрагдсан гэж итгэсэнгүй. Жэйбюрд тэднийг дагуулан явж буй гудмын хоёр талаар хөшиг татсан жижигхэн өрөөнүүд эгнэх нь үйлчлүүлэгчдийн өрөөнүүд гэдэг нь тодорхой, дээр нь иймэрхүү хямд өртөгтэй газар хувийн нууц гэдэг зүйлийг хэн ч үл тоодог нь илт.

Гудам үргэлжилсээр арын хаалганд тулав. Ширээний ард бохь зажилсан хорь гаруй насны эмэгтэй телевиз үзэн суух ба гадна төрх нь өмнөх бүсгүйчүүдээс ялгарах юмгүй, байгаа байдал нь ч адилхан туйлдсан шинжтэй үзэгдэнэ. Райли энэ хаалгаар үйлчлүүлэгчид орж ирдэг, энэ бүсгүй ямар нэгэн байдлаар хүлээн авагчийн үүрэг гүйцэтгэдэг гэдгийг ойлгов.

- Энэ бол миний эхнэр Крисси. Крисси, эд нар ХМТ-н мөрдөгчид гэнэ хэмээн Жэйбюрд тэднийг танилцуулвал бүсгүйн нүдэнд санаа нь зовсон шинж үзэгдлээ.
- Битгий санаа зов, тэд энд найрамдахаар ирсэн юм гэснээ Жэйбюрд хөхрөн
- Тэд зүгээр л хэдэн асуулт асууна гэнэ ээ гэлээ.

Райли энэ хоёрыг жинхнээсээ гэрлэсэн эсэхийг гайхшрав. Тэдний хэн нь ч хуримын бөгж зүүгээгүй агаад энэ хоёр хүний харилцаа аман дээрээ ямар байх нь хамаагүй, бодит байдал дээр эндэхийн үйлчлүүлэгчидтэй тогтоодог харилцаанаас илүү тусгай байж чадахгүй гэдгийг тэр хараад л мэдлээ.

- Тэд Чифоны талаар муу мэдээ авчирчээ, тэр нас барсан гэнэ.

Крисси дуу алдан гаслахад Райли түүнийг хохирогчийг сайн мэддэг байж хэмээн таамаглав.

- Түүнийг хэн хөнөөгөө вэ? хэмээн Крисси асуулаа.

Чухам "Тэр яаж нас барсан юм бэ?" биш "Хэн түүнийг хөнөөгөө вэ?" гэсэн асуулт Райлид олон зүйлийг илчлэх шиг болсон ч түүнийг хариу хэлэхээс өмнө Жэйбюрд писхийтэл инээд алдаад

- Хэрэв чи энэ хоёр хүний үгийг сонсох юм бол намайг түүнийг алсан гэж бодно шүү. Тэд түүнийг өнгөрсөн шөнө алуулсан гэсэн. Гэхдээ чи намайг биш гэдгийг мэдэж байгаа биз дээ Крисси? Хэмээв.

Крисси сулхан инээмсэглээд

- Жэйбюрд биш гэж би баталж чадна шүү. Би түүнийг урд шөнө хаана юу хийж явсныг мэднэ гэлээ.
- Тийм шүү, Крисси мэднэ, бүр сайн мэднэ. Гэхдээ энэ талаар сонсох тан шиг хатагтайд тийм ч тохиромжгүй байж мэднэ хэмээн Жэйбюрд хөхрөнгөө дахиад л Райли руу яриагаа чиглүүлэх аж.
- Надад түүний талаар нэг л муу совин татаад байсан юм аа. Тэр ажилдаа ирэлгүй удаан хугацаагаар алга болдог байсан ч энэ удаа нэг л өөр санагдаад байсан юм. Түүний нөхөр нь энэ талаар мэдсэн үү? гэж Крисси асуув.

Энэ асуулт Райлиг цочирдуулсан төдийгүй Билл ч гайхав бололтой.

- Тэр гэрлэсэн байсан юм уу? хэмээн Билл асуув.
- Тийм ээ, нөхөр нь компьютертэй холбоотой л ямар нэгэн ажил хийдэг гэсэн. Чифон...тэр гурван хүүхэдтэй байсан гээд Чифон мөрөө хавчсанаа
- Түүнд үнэндээ энд ажиллах хэрэг байгаагүй л дээ. Тэр мөнгөнөөс болж биш зүгээр л уйдсандаа ийм ажил хийдэг байсан юм хэмээн нэмж ярив.

Райли энэ зуур Крисси Жэйбюрд хоёр тувт харц солилцож байгааг анзаарлаа. Бүсгүй энэ эрийн хүсээгүй зүйлийг ярихаас зайлсхийж байгаа нь илт, Жэйбюрд бүсгүй рүү хөмсгөө зангидах, толгойгоо дохих, хялалзах зэргээр үггүй дохио тасралтгүй өгөх аж. Гэхдээ Жэйбюрд Райли Билл хоёрын түүний эрхэлдэг бизнесийн талаар юу мэдэж байгаа талаар санаа зовохгүй байгаа бололтой. Тэгээд ч энэ тийм ч сүртэй нууц бишээс гадна тэр хоёр түүнийг барихаар ирээгүй шүү дээ.

"Гэхдээ л түүнд санаа зовох зүйл байна даа"
гэж Райли бодонгоо түүний алуурчин байж болох эсэхийг дэнсэлж үзээд

- Түүний жинхэнэ нэрийг Чифон гэдэггүй байсан биз дээ Крисси? хэмээн асуув.

Крисси толгой сэгсэрч

- Түүнийг Гречин....хэн билээ дээ... аан тийм, Гречин Ловик гэдэг байсан гэв.

Райли түүнд дөнгөж сая авсан Марша Крамерийн зургийг харуулаад

- Тэгвэл энэ охиныг таних уу? гэлээ.

Крисси санахыг хичээж буй бололтой хөмсгөө зангидан хэсэг бодлогширсноо

- Тийм тийм, сая саналаа. Тэр энд их олон жилийн өмнө байсан. Өөрийгөө Жинжр гэж нэрлэдэг байсан ч би жинхэнэ нэрийг нь мэдэхгүй юм байна. Би түүнийг нас барсан байх л гэж бодсон. Тэр тийм ч удаан амьдрахааргүй байсан юм. Тэр... хэмээн ярьж байтал Жэйбюрд хамар дотроо хуухитнан дуугарч түүний яриаг таслав. Гэвч Райли бүсгүй рүү ойртон тонгойгоод аярхнаар

- Тэр яасан гэнэ ээ Крисси? хэмээн асуулаа.
- Тэр маш хүнд өвчтэй байсан юм хэмээн Крисси хариулав.

Бүсгүй одоо Жэйбюрдоос үхтлээ айж байгаа нь илт байсан тул Райли түүнийг нэмж шалгаасангүй, тэгээд ч Криссигийн хэлсэн ортой аж. Жинжер гэгддэг Марша Крамераас ХДХВ илэрсэн бөгөөд тэр магадгүй ДОХ-оор өвчилсөн байж ч болзошгүй байжээ. Энэ үеэр Билл

- Чи Цасан ширхэг гэдэг бүсгүйг таних уу? хэмээн асуув.
- Тийм ээ, тэр энд ажилладаг байж байгаад...

Жэйбюрд энэ үеэр дахин хоолойгоо засч, бүсгүй өгүүлбэрээ дуусгаж чадсангүй.

- Цасан ширхэг энд ажиллахаа больсон гэж Жэйбюрд тодрууллаа.

Райлид энэ удаад ч асуултаа лавшруулах шаардлага гарсангүй, угаас бүх зүйл тодорхой байлаа. Цасан ширхэг Жэйбюрдын зэрлэг авираас зугтаан энэ муухай газрыг орхиж чадсан учраас л цагдаа нар руу утасдаж мэдээлэл өгч чадсан хэрэг.

- Нээрээ ингэхэд, түр байзаарай. Би та нарыг хэнийг шалгах ёстойг мэдлээ гэж Жэйбюрд гэнэт дуугарав.
- Хэнийг шалгана гэж?
- Яалаа гэж ийм хурдан хэлэх вэ. Та нар намайг оролдохгүй гэвэл би мэддэг бүх зүйлээ хэлнэ, тэгээд ч би үнэнч шударга бизнес эрхэлж байгаа хүн шүү.

Райли энэ хүнтэй ямар ч тохироо хийхэд бэлэн байлаа.

- Болж байна, гэхдээ чиний мэдээлэл сайн байх хэрэгтэй шүү.
- Клэй Ховис гэж нэг залуу байдаг юм, Жинжр түүнээс үхтлээ айдаг байсныг би сайн санаж байна. Манай охид бүгд түүнээс айдаг байсан, Чифон бүр сүнсээ зайлтал айна. Тэр эр Чифонтой хэтэрхий бүдүүлэг харьцаад байсан болохоор би түүнийг эндээс арай гэж зайлуулсан, тийм ээ Крисси?

Крисси дуугүй толгой дохилоо.

- Клэй яг мөн байх, тэр угаасаа маш онцгүй залуу байсан. Надад нэг бичих юм өгөөдөхөөч, би хаяг, нэрийг нь бичээд өгье.

Крисси Жэйбюрдад бал цаас өгөхөд цаадах нь шүүрч аван хэдэн юм сараачив. Билл түүнээс Ховисын талаар нарийвчлан тодруулах зуур Райли Крисси руу эргэн хармагцаа сэтгэл дотор нь хүйт даах шиг боллоо. Юу ч дуугараагүй хэдий ч Крисси түүн рүү гуйн царайчилсан өнгөөр тас ширтэх агаад түүний Жэйбюрдтой солилцсон үггүй ярианы байдлаас үзэхэд Билл тэр хоёрыг явмагц тэр эр энэ бүсгүйг үхтэл нь биш юм аа гэхэд дахиж үг дуугарахгүй болтол зодох нь илэрхий аж. Энэ хөөрхий эмэгтэй хэн нэгэн өөрийг нь энэ аймшигтай амьдралаас аврахыг цөхрөлтгүй хүсэж байгаа нь ойлгомжтой ч Райлигийн сайн мэдэж байгаачлан хэн ч түүнийг аварлаа гэсэн тэр нь ердөө цаг зуурын хэрэг ажээ. Энэ бүсгүй л өөрөө өөрийгөө энэ бүгдээс холдуулах хэрэгтэй аж. Бусад бүсгүйчүүдэд ч энэ хамаатай юм.

Эрчүүдийг ярилцах зуур Райли түүн рүү өнгийн чихэнд нь

- Чи хүсвэл надтай хамт яг одоо эндээс явж болно шүү хэмээн шивнэлээ.

Крисси түүн рүү ямар ч сэтгэл хөдлөлгүй ширтэх аж.

- Би чамд байрлах байр олж өгч чадна. Чамд туслах хүмүүс бий.

Крисси толгой сэгсэрлээ. Райлигийн дургүй хүрэх шиг болов.

"Энэ бүсгүй энэ талаар бодохоос ч айж байгаа юм байна" хэмээн тэр гэнэт ухаараад түүнд алгын чинээ цаас өгч

- Бодлоо өөрчилбөл над руу утасдаарай хэмээн хэлж амжив.

Бүсгүй түүний өгсөн цаасыг авмагцаа харцаа бурууллаа.

Райли одоо л тэр өвчтэй, ядарсан, цөхөрч туйлдсан бүсгүйчүүдийг хараад яагаад Петерсоны торонд хоригдож байсныгаа санаснаа ойлгов. Түүний өөрийн биеэр амсаж туулсан тарчлаан ердөө хэдэн хоног л үргэлжилсэн бол Крисси болон бусад хөөрхийлөлтэй бүсгүйчүүд насаараа зовох үйлтэй аж. Ийм нөхцөлд Жэйбюрд, Ховис, өөр хэн нэгэн алуурчин эсэх нь огт хамаагүй байлаа.

"Тэд бүгд мангаснууд" гэж Райли бодох агаад харамсалтай нь тэднийг зогсоох ямар ч аргагүй ажээ.

Ингээд Райли Криссигээс холдоод Жэйбюрд руу заналхийлсэн шинжтэй алхан очив.

- Өгсөн мэдээллээ олигтойхон байгаасай гэж залбирсан нь дээр шүү. Үгүй бол би чиний алхам бүрийг алдахгүй мөшгиж, өчүүхэн төдий сэжим гарвал чамайг гудамжны золбин нохой адил намнана гэж мэдээрэй.

Жэйбюрд түүнийг уур хилэн буцалсан тас хар нүдээрээ ширтэхэд Билл Райлиг зулгаан

- Наадахаа орхи, явцгаая. Клэй Ховисыг шалгасан нь дээр гэлээ.


Top
   
PostPosted: Mar.06.18 10:40 pm 
Offline
Гишvvн
User avatar

Joined: Aug.25.03 11:36 am
Posts: 6433
:cheerleader:

_________________
:f01:


Top
   
PostPosted: Mar.12.18 5:09 am 
Offline
• Moderator
<b><font color=#000099>• Moderator</font></b>
User avatar

Joined: Apr.22.02 3:10 pm
Posts: 13869
Location: above
za 2r nomoo say l unshaad duusgalaa, mash ih gilailaa naraandaa xD

35-37 bulegt uguulber tugusguh jee chee* nuhtsuuluud bainga dawtagdah nairuulga zuin jojkoon yum yawsan blee nomoo hewleegui bol ahiad neg haruul... busdaar bol goy bichijee, zarim hesegt ene angliaraa ymar uguulber bsan be gj asuumaar goy holboosnuud yawjiilee shuu :wd:

_________________
beyond


Top
   
PostPosted: Mar.12.18 9:13 pm 
Offline
Дархлагдсан Гишvvн
Дархлагдсан Гишvvн
User avatar

Joined: Dec.12.03 3:18 pm
Posts: 1211
Location: In the end
ХОРИН ХОЁРДУГААР БҮЛЭГ

Клэй Ховисын амьдардаг газар тусгай бялдаржуулах төвөөс холгүй, өнөөх л ноорхой хороололд байдаг ажээ. Бүх л карьерынхаа турш аймшигтай зүйлстэй тулгарч явсан Райли сая ч гэсэн ийм юм хараад дотор нь зарсхийн эвгүйцнэ гэж огт бодоогүй байсан тул энэ хэрэг улам л огиудас хүрэм муухай болж байгааг ойлгон одоо уулзах хүнтэй ярилцахыг нэг л хүсэхгүй явлаа.

- Чи зүгээр үү? хэмээн машин барьж явсан Билл түүнээс асуухад тэр хариулсангүй. Тэр зүгээр л юу гэж хэлэхээ мэдэхгүй байв. Энэ үед Билл үргэлжлүүлэн

- Чи Жэйбюрдыг юу гэж бодож байна? Манай хэргийн сэжигтэн байж болох уу? хэмээн асуулаа.

Райли хормын турш бодлогширсноо

- Үгүй ээ, тэр зүгээр л бизнес хийдэг, эмэгтэйчүүдийг үзэн ядагч, тэднийг хүчирхийлж, зодохыг асуудал гэж боддоггүй бизнесмен. Харин тэднийг алчихвал бизнес нь явцгүй болох учраас тэр аллага хийх дургүй. Дээрээс нь тэр бэлгийн сулралтай юм шиг санагдахгүй байна хэмээн ярив.
- Харин манай алуурчин тийм гэж үү?
- Ядаж л үе үе тэр нь илэрдэг байх гэж бодож байна. Гэхдээ магадгүй үүнийгээ өөрөө ч хүлээн зөвшөөрдөггүй байж таарна. Яахав анхны аллагаа хийх үед тийм биш байсан байж болно, харин одоо бол яалт ч үгүй ямар нэгэн асуудалтай байж таараа. Тэр бэлгийн хавьтал, бэлгийн хүчирхийллийн алинаас нь ч таашаал авч чадахгүй байгаа болохоор аллага хийж буй үйлдлээсээ таашаал авч дутагдлаа нөхөж байна гэж Райли хэлснээ дахин бодлогоширч
- Гэтэл Жэйбюрд огт ийм хүн биш. Түүний сагсуурал, бардамнал нь жинхнээсээ байсан болохоос эр хүний бахархалаар дутагддагаа нуух гэсэн хиймэл дүр яагаад ч биш байсан хэмээн нэмлээ.
- Тэгвэл тэр Клэй Ховисыг зүгээр ч нэг молиго үмхүүлэх гэж зааж өгөөгүй байж болох нь ээ?
- Болох л юм.

Одоо энэ бүхэн түүнд улам ойлгомжтой болж байх шиг санагдана. Жэйбюрд Ховисыг үнэнээсээ үзэн яддаг бололтой байсан бөгөөд үйлчилгээ үзүүлэхээс татгалзах хүртэл арга хэмжээ авна гэдэг бол тэр хүн түүнд нилээн их асуудал үүсгэдэг байсан гэсэн үг. Бас Жэйбюрд эдгээр аллагуудын талаарх үг гадуур тархвал түүний бизнес хэрхэн сүйрч болох талаар маш их санаа зовж байсан нь ч илэрхий. Иймээс хэрэв Ховис алуурчин бол Жэйбюрдод түүнийг зайлуулахын тулд цагдаа нартай хамтрахаас ч буцахгүй байх бүх боломж бүрдсэн ажээ.

- Чи удирдах төв рүү утасдаад Гречин Ловикийн талаар мэдээлэл олохыг бодоорой. Бид түүний хамгийн ойрын хамаатны талаар мэдэж авах хэрэг гарах байх. Крисси түүний нөхөр нь компьютертэй холбоотой ажил хийдэг гэсэн болохоор нөхрийг нь олоход хэцүү биш байх гэж Райли Биллтэй хамт энэ дүүргийн хамгийн аюултай хэсэг рүү эргэнгээ хэлэв.

Билл утсаа аван Морлейтэй ярьж эхлэх зуур Райли эхнэр нь нас барсан талаар Ловикт хэлэх хэрэг гарсныг ойлгоод дотор нь улам муухайрав. Олдсон цогцосны хэн гэдгийг одоогоор өөр хэн ч мэдээгүй байгаа болохоор Гречиний нөхөр өөрөө л түүнийг хөнөөчихөөгүй бол эхнэрээ алуулсан талаар огт төсөөлөөгүй яваа нь лавтай. Гэвч гурван ч биеэ үнэлэгч хоорондоо хэд хэдэн жилийн зайтай алуулсан байдалтай олдсон учир энэ хувилбар бараг боломжгүй аж. Харин одоо уулзах гэж буй хүнийг сэжигтэн гэвэл илүү тохирно.

Райли Билл хоёр машинаа Клэй Ховисын амьдардаг үзэмж муутай том нийтийн байрны өмнө байрлуулаад шатаар өгсмөгц харагдсан урт хонгилоор Ховисын байр руу явах үед чанга хөгжим нүргэлэх, хүмүүсийн шуугилдах тасралтгүй сонсогдож байлаа. Ийм газар хүн амьдардаг хэмээн төсөөлөхөд ч хэцүү агаад унтах байтугай юм бодох ч боломжгүй мэт санагдана.

Тэд Ховисын байрны ойролцоо ирэх үед дотор нь нохой хуцах чимээ гарч байснаа хаалганд нь тулж ирэхэд бүр заналхийлсэн өнгөтэй чанга боргож, хаалга самардах нь тод сонсогдов. Хаалга тогших үеэс хуцаж буй нохой ихээхэн аюултай, том биетэй юм шиг санагдлаа.

Нохой хором хэртэй хуцсаны дараа тэд эрэгтэй хүний дуу гарахыг сонсов.

- Хэн бэ?

Райли байрны эзэн тэднийг хаалганы нүхээр харж байгаад мэдээд хойш ухран биеэ бүтэн харагдахуйц зайнд очоод тэмдгээ гарган харуулав.

- ХМТ-н мөрдөгч Пэйж, мөрдөгч Жеффрис нар байна. Бид танаас хэдэн асуулт асуух гэсэн юм.

Нохой дахин хуцаж эхэллээ.

- Та нарт зөвшөөрлийн бичиг байгаа юу? хэмээн хаалганы цаадах хүн хашгирав.
- Байхгүй, бид зүгээр л ярилцах гэсэн юм гэж Билл чанга хэллээ.

Нохой үргэлжлүүлэн хуцсаар л.

- Үгүй шүү гэж өнөөх хоолой хэллээ.
- Ноён Ховис, хэрвээ та мөн бол бидэнтэй хамтарвал асуудал хамаагүй хялбар болно шүү дээ гэж Райли хариу хашгирав.
- Үгүй гэж нөгөө хоолой дахиад л татгалзлаа.

Райли яахаа мэдэхгүй Билл рүү харлаа. Хэрэв тэдэнд байрыг нь нэгжих юм уу баривчлах зөвшөөрөл байсан бол энэ бүхэн хавьгүй хялбар байх байв. Гэвч Клэй Ховис хууль сахиулахынханд хаалгаа онгойлгож өгөхгүй байх бүрэн эрхтэй агаад үүнийгээ тэр сайтар мэдэж байх шиг байлаа. Иймээс Билл нохой хуцах чимээг дарах гэж чангаар хашгиран

- Зүгээр дээ ноён Ховис, бид ойлгож байна. Хэрэв та хүсэхгүй байвал бидэнтэй ярилцах шаардлагагүй гэлээ.

Райли гайхан Билл рүү харвал цаадах нь юу хийж байгаагаа мэдэж байгаа бололтой түүнийг тайвшруулах инээмсэглэв. Нохой галзууртлаа уурлан боргож эхэлмэгц Райли түүний тактикийг ойлгох шиг боллоо. Ховист тэдэнтэй ярилцахгүй байх эрх бий бол Билл тэр хоёрт хаалгыг нь хүссэн хугацаагаараа манах эрх ч бас бий, харин нохой хаалга руу цамнан боргох эрхтэй аж. Ховис нохойгоо тайвшруулахгүй байлаа гэхэд байшин дотор ийм маягаар удаан тэсэхгүй нь үнэн.

Иймээс удалгүй хаалга тогтоосон гинжнийхээ уртаар өчүүхэн хэмжээгээр онгойход Райли Доберман үүлдрийн нохойны бараан зүсмийн толгойг олж харлаа. Тэр амьтан хаалганы завсраар хоншоороо гаргах гэж зүтгэн, хаалганы наана байх танихгүй хүмүүс рүү ууртай нүдээрээ ширтэн, шүдээ ярзайлгаад ууртай хуцав.

Энэ үед Африк гаралтай Америк эр мөн хаалган завсраар шагайлаа.

- Та нарт юу хэрэгтэй юм? хэмээн тэр нохой хуцах чимээг даван хашгирав.
- Танд хэлсэн дээ, бид зүгээр л ярилцах гэсэн юм хэмээн Билл хариулбал тэрээр хараал урсгаад гинжээ тайлж, хаалгыг онгойлгомогц нохойныхоо хүзүүвчнээс лавшруулан барилаа.
- Тайвшраарай Чингис ээ гэж тэр нохойндоо хэлээд тэднийг орохыг дохив.

Райли Билл хоёр байр руу болгоомжтой орох үед нохой ууртай архирсан ч эзэн нь тэднийг урьсан тул хуцаж боргосонгүй. Нохойны эзэн нохойгоо хүзүүвчнээс нь уяад дагуулан явж түшлэгтэй сандалд суув.

- Чингис, суу!

Нохой үгэнд нь дуулгавартай орж сандлын хажууд хэвтээд гоморхон гасалсан ч харин зочид руу заналхийлсэн шинжтэй харж байлаа. Ховис Райли Билл хоёр руу ширтэхэд Билл

- Бидний дуулснаар та Кинетик Тусгай бялдаржуулах төвөөр үйлчлүүлдэг гэсэн гэлээ.
- Тийм ээ
- Тэгвэл та Чифон, Жинжр хэмээх эмэгтэй ажилчдыг нь таних уу? Жинжр тэнд нилээн олон жилийн өмнө ажиллаж байсан, Чифон бол саяхныг хүртэл байсан гэж Райли асуув.
- Тэдний талаар огт дуулаагүй юм байна хэмээн Ховис ямар ч царайны хувиралгүй хэлсэн учир Райли түүнийг худлаа хэлж буй эсэхийг мэдсэнгүй.
- Энэ хоёр бүсгүй хоёул нас барсан. Жинжр гурван жилийн өмнө, Чифон урд шөнө үхсэн гэж Билл хэлсэн боловч Ховис юу ч дуугарсангүй.
- Та өчигдөр нар жаргахаас үүр хаяарах хүртэл хаана байснаа бидэнд хэлж чадах уу? гэж Райли тодруулбал
- Би яг энд байсан гэж Ховис хариуллаа.
- Таныг энд байсныг батлах гэрч бий юу? гэж Билл асуув.
- Байхгүй гэж хариулаад Ховис чимээгүй боллоо. Хажуу байрнуудаас хөгжим нүргэлэх чимээ тасралтгүй дуулдсаар, нохой аяархан гиншсээр байв. Ховис тэдэнтэй мэдээлэл хуваалцахыг хичээхгүй байгаа нь ямар нэгэн юмыг нууж байгаагаас болсон уу, эсвэл угийн ийм зантайгаас болсон уу гэдгийг Райли шийдэж чадсангүй, ямартай ч Билл тэр хоёр хоёул энэ үед хэн нэгнийг шахамдуулснаас өөрсдөө шийдвэр гаргах хүртэл хүлээх нь дээр гэдгийг туршлагаасаа мэдэж байлаа.

Райли урдах хүнээ анхааралтай ажиглах агаад түүний урд хар арьстай, өндөр нуруутай, танхай байрын, хүн рүү цоргисон хурц нүдээр эгц ширтдэг хүн сууж байлаа. Мөн тэрээр байран дотор бүгчим халуун, агаар сэлгэгч ажиллахгүй байгааг үл харгалзан ханцуйтай цамц, жинсэн өмдтэй сууж байгааг ч анзаарав. Хормын дараа Райли

- Бид Жэйбюрдтэй ярилцах үед тэр чамайг асуудал тарьсан гэсэн гэлээ.
- Яахав тэгж хэлж болох юм гээд Ховис үл мэдэг мушийв.
- Юунаас болсон гэдгээ хэлж болох уу? гэж Билл асуувал
- Ажил хэрэг гэж Ховис товч хариуллаа.
- Жэйбюрд чамайг түүний охидтой хэтэрхий бүдүүлэг харьцдаг гэж байсан. Түүний хэлснээр бол Жинжр Чифон хоёр хоёул чамаас айдаг гэсэн гэж Райли хэлтэл өнөөх эр гомдсон төрхтэй болж
- Би түүний охидод хуруугаа ч хүргээгүй хэмээн дуу алдав.

Райли энэ зуур түүний байрыг эргэн тойрон харваас хариугүй ноорхой навтас болсон өрөөнд харваас элэгдэж хуучирсан хэдэн тавилга байх хэдий ч гайхалтай нь энэ залуу тунчиг цэвэрхэн суудаг нэгэн аж. Клэй Ховис гэгч энэ залуу харваас байдаг л нэг залхуу амьтнаас өөр хэн ч биш байлаа. Гэвч ойрхон харагдах тавиад оны хийцтэй ширээн дээр шатар өрөөтэй байх бөгөөд тоглож байгаад орхисон шинжтэй байв. Ховистой тоглодог хэн нэгэн ирэх юм болов уу, эсвэл тэр ганцаараа тоглож байсан хэрэг үү? Аль нь ч байлаа гэсэн Райли түүнийг сайн тоглогч гэдэгт эргэлзсэнгүй. Нэмээд номын тавиур дээр байх номнуудаас үзэхэд тэр ухаантай, өөрийгөө боловсруулдаг нэгэн гэдэг нь илэрхий бөгөөд энэ бүх шинж тэмдэг тэдний хайж буй алуурчныхтай тохирч байлаа. Гэвч Райли яаран ямар нэгэн дүгнэлт гаргахыг хүссэнгүй.

Иймээс тэр эргэн сэжигтний нүдийг ширтвээс цаадах нь огт дальдчилгүй түүн рүү хариу ширтлээ. Одоо Райли түүний царайнд ямар нэгэн зүйл илэрч байгааг ойлгосон ч чухам юу гэдгийг мэдсэнгүй тул өөртөө дахин энэ хүнийг яаруулах, шахах хэрэггүй гэдгээ сануулав. Ийм төрлийн хүнтэй маш тэвчээртэй харьцах хэрэгтэй билээ. Гэтэл Ховис

- Тэд яаж нас барсан юм бэ? хэмээн асуулаа.

Райли түүний царайны хувирлыг ажиглангаа санаа зовинол уу эсвэл үүнээс илүү гүнзгий ямар нэгэн юм байна уу хэмээн бодов.

"Магадгүй гэмшил байх" гэж Райли эцэст нь шийдлээ.

- Тэд алуулсан гэж Билл хариулах зуур Райли өмнөө суугаа хүний царайг шинжсээр, түүний хариу үйлдлээс ямар нэгэн зүйл олж авахыг хичээж байв.
- Та нар Жэйбюрд тэднийг алсан гэж бодохгүй байна уу?
- Бид одоохондоо хэний ч талаар ямар ч дүгнэлт гаргаагүй байна гэж Райли хэлэнгээ Ховис түүний худлаа хэлж байгааг мэдсэн болов уу гэж бодов.

Ховис Райлигийн харцнаас зугтахыг оролдсонгүй, харин ч түүн рүү цоо ширтсэн хэвээр л байлаа.

- Ноён Ховис та ямар ажил хийдэг вэ?
- Барилгын ажил

Райли түүний царайны хувирал, хоолойны өнгөнөөс түүнийг худлаа ярьж байгааг мэдэхийн хажуугаар энэ залуу түүнийгээ нуух гэж оролдохгүй байгааг, тэр байтугай үүнийгээ мэдэгдэхийг хичээж байгааг ч анзаарлаа. Үнэндээ энэ хүн түүнд ямар нэгэн юм хэлэхийг оролдож байгаа бололтой, гэвч шууд ам нээж зүрхлэхгүй байх шиг.

"Тэр намайг өөрөө үүнийг нь олж мэдэхийг хүсч байж ч болох юм" гэж бодонгоо Райли аярхнаар

- Ноён Ховис, би танд хэдэн өгүүлбэр хэлнэ, асуулт биш дүгнэлтүүд. Та үүнд хариулах шаардлагагүй, юу ч хийх хэрэггүй, зөвхөн сонсоход л болно гэлээ.

Түүний уруул дээр үзэгдэх төдий инээмсэглэл тодроод алга болоход Райли энэ түүний хүссэн зүйл яг мөн болохыг мэдэв.

Тэр хэдхэн тавилгатай хуучин байрыг тойруулан хараад үнэт хүрэх ганц ч зүйл олж харсангүй тул Ховис яагаад ууртай догшин нохой тэжээж юу хамгаалж байгааг гайхлаа. Иймээс тэр эргэн Ховисыг ажиглаваас түүний нүүр, гар нь хар арьст хүн гэхэд хэтэрхий цонхигор, ийм халуун байранд байж урт ханцуйтай цамц, шуумагтай өмд өмссөн хэдий ч оймстойгоо суух агаад өмд нь тэлээгүй, цахилгаанаа татаагүй байгаа нь Билл тэр хоёрыг энд ирэхийг дуулаад хам хум хувцасласны шинж ажээ. Тэр яалт ч үгүй ямар нэгэн юм нууж байгаа гэдгийг Райли ойлгомогцоо...

"Түүний биеэр дүүрэн тариурын ором байгаа юм байна" хэмээн бодоод

- Чи хар тамхи хэрэглэдэг юм байна хэмээн хэлэв.

Ховис түүн рүү ширтсэн хэвээр бөгөөд түүний харцанд саяны тодорхойлолтыг эсэргүүцсэн зүйл мэдэгдсэнгүй.

- Чи хар тамхинд донтогч, гэхдээ маш онцгой байдалтай донтогч

Ховисын уруул дээр дахиад л үл мэдэг инээмсэглэл тодроход Райли үргэлжлүүлэн

- Чи барилгын ажил хийдэггүй гэлээ.

Ховис бараг л толгой дохих гэж буй мэт хөдлөхөд Райли түүний юу гэж хэлэх гэж байсныг нэг ч үгийн шаардлагагүй ойлголоо. Тэр бол хар тамхины наймаачин бөгөөд нийгэмд харш үйлдэл хийн мөнгө саах гэж биш өөрийнхөө зуршлыг дарах гэж хар тамхи зардаг нэгэн байж. Яг энэ үед Райли түүний өмнөх асуултыг санав.

"Тэд яаж нас барсан юм бэ?"

Райли Кинетик Тусгай Бялдаржуулах Төвд байсан үлбэгэр, өвчтэй, ядарч сульдан туйлдаа хүрсэн бүсгүйчүүдийг, Криссиг ч бас санамагц Ховис өөрийг нь тэдний үхэлд буруутгаж байгаа байх хэмээн айж буйг ухааран

- Чи тэднийг алаагүй гэж тайвшрууллаа.

Одоо Ховисын царайнд тодорсон хувирал бараг л талархсан шинжтэй байх тул Райли өөрийнхөө аргаар түүнийг мадалснаа мэдээд цаашаа түүнийг байцаах шаардлагагүй гэж шийдэн

- Бид одоо ингээд явъя даа ноён Ховис, цаг гаргасанд баярлалаа хэмээгээд босоход Билл түүнийг байцаалтаа ийм хурдан дуусгасанд нэг их гайхахгүй байгаа бололтой дагалаа.

Тэд барилгаас гарах зуур Райли

- Тэр бидний хайж байгаа хүн биш байна. Гэхдээ тэр Жэйбюрдэд героин зарж байж. Цаадах нь өөрт нь ажилладаг эмэгтэйчүүдийг ямар нэгэн зүйлээс хамааралтай, арчаагүй байлгахыг хүсдэг бөгөөд Ховис энэ үйлдэлд нь дургүйцдэг юм байна. Ховис өөртэй нь адилхан амьдралдаа болж буй үйл явдлуудыг жоохон ч гэсэн хянахыг хүсдэг хүмүүстэй л бизнес хийхийг хүсдэг тул Жэйбюрдод юм нийлүүлэхээ больж гэж тайлбарлалаа.
- Ойлгомжтой, Жэйбюрд үүнд нь өширхөж Ховисын нэрийг өгөөд биднээр баривчлуулах гэж оролдсон юм байна гэж Билл дүгнэв.
- Тийм ээ, тэр нэгнийхээ араас хутга шаадаг өөдгүй новш байна. Ховис өөрийгөө сэжигтний тооноос хэлтрүүлэхийг хүссэн нь үнэндээ бидэнд гол шугамаа барьж авахад нэмэр боллоо. Яг үнэндээ тэр туслахыг оролдож байх шиг байсан шүү гэснээ Райли хэсэг бодолхийлж
- Жэйбюрдтой хийсэн хэлэлцээр хэнд ч хэрэггүй хог гэж мэд. Өгсөн мэдээлэл нь хуурамч байсан учраас надад боломж гардаг л юм бол би түүнийг энэ бизнесээс арчиж хаяна гэлээ. Энэ үед Билл
- Хоёулаа орон нутгийн цагдаа нарт мэдээлэл өгөхөд л тэд тэр газрыг юу ч үгүй цэвэрлэж дөнгөнө гэв.
- Тэр ч тийм л дээ. Гэхдээ би тэнд ажиллаж байгаа эмэгтэйчүүдийг өөрөөр амьдраасай, жишээ нь Криссиг ийм ажил хийхээ болиосой гэж хүсч байна. Тэр охин харваас энэ ажлыг үзэн яддаг ч Жэйбюрдоос үнхэлцгээ хагартал айж байсан. Миний мэдэхээр энэ хотод энэ ажлаас холдохыг хүссэн биеэ үнэлэгчдийг хамгаалдаг байр хэд хэд байх ёстой.
- Жэйбюрдыг зайлуулчихвал тэр эмэгтэйчүүдэд зөв замаа олоход арай хялбар болох хэдий ч цаашдаа тэдэнд илүү их тусламж хэрэгтэй дээ.

Райли ихэнх биеэ үнэлэгчид энэ төрлийн ажил хийхээсээ өмнө ямар нэг төрлийн хүчирхийлэл, доромжлолыг биеэрээ амсаж, ихэвчлэн төсөөлөхөөс ч айдас хүрэм хүнд хэцүү амьдрал туулж өөрсдийгөө хэнд ч хэрэггүй хүмүүс гэж тооцдог болдгийг мэдэх агаад тэдний зарим нь түүний саяхан давж гарсан гэмтлийн дараах хямралтай адил сэтгэцийн хямралтай байдгийг ч гадарлана.

- Финикст ийм хүмүүст тусалдаг газар байх ёстой, тэр газар ажилладаг хэн нэгнийг олох хэрэгтэй юм байна гэж Райли шийдлээ.

Тэднийг машиндаа хүрэх үест Биллийн утас дуугарч, тэр утсаа шалгаад

- Морлейгоос зурвас ирж. Тэд Гречин Ловикийн нөхрийн нэр, хаягийг олоод утас руу нь залгахад тэр гэртээ байгаа гэсэн байна. Одоо түүнд муу мэдээ дуулгах хэн нэгэн мөрдөгчийг явуулахаар бэлдэж байгаа гэнэ гэв.

Райли хормын турш дотор хүнтэйгээ тэмцэлдсэн хэдий ч юу хийх ёстойгоо мэдэж байлаа.

- Морлейд хоёулаа нөхөртэй нь очиж уулзана гэдгээ хэлээд хаягийг нь авчих. Би жолоодъё.

Жолоо барьж явах зуураа Райли Ховисын таг дуугүй цоо ширтсэн харцанд тархиа эзэмдүүлсээр байгаагаа анзаарлаа. Тэр сүүлийн үед янз бүрийн хачин хүмүүстэй таарах нь ихэссэн агаад тэдний зарим нь Иштар Хэйнс, Калвин Рабб, Жэйбюрд нар шиг хүчирхийлэгчид, бусдыг мөлжин зовоогчид байсан бол Жастин, Тринда, Жилли, Крисси гээд өөр нэг хэсэг нь тэдний хохирогчид байж таарах аж. Эднээс гадна аль ч ангилалд оруулахад хэцүү бас нэг хэсэг хүмүүс бий. Жишээ нь ачааны тэрэгний жолооч Рекс янхантай зугаацах дуртай хэдий ч авсан янхан нь бяцхан охин байсанд ой нь гутаж, дургүйцэж байсан. Одоо гэтэл энэ Ховис гэгч эр хэнд ч ямар ч гэм хийхийг хүсдэггүй ч зардаг хар тамхиараа дамжуулж хэн нэгний амьдралыг сүйрүүлсээр л байгаа билээ. Энэ бүхэн ёс зүйн үүднээс үнэхээр хачирхалтай саарал бүс агаад Райли энэ бүхэнд яаж хандахаа мэдэхгүй тавгүйцэж явав.

Ямартай ч одоо ийм юм бодох цаг нь ч биш, газар нь ч биш. Тэд Гречин Ховисын нөхөртэй уулзаж аймшигтай мэдээг дуулгах болох нь. Олсон цогцсыг хэн гэдгийг нийтэд зарлаагүй байгаа тул нөхөр одоо болтол эхнэрээ алуулсан гэдгийг төсөөлөө ч үгүй сууж байгаа нь лавтай. Райлигийн ажлын хамгийн таагүй хэсэг нь яг энэ мөч бөгөөд одоо ч гэсэн бусад тохиолдлуудаас дээрдэхгүй шинжтэй байв.

Райли Билл хоёр ингэхэд алуулсан эмэгтэйн нөхөрт энэ бүх новшийн зүйлийг хаанаас нь эхэлж яаж тайлбарлах болж байна?

_________________
PEPPA PIG


Top
   
PostPosted: Mar.13.18 6:25 am 
Offline
• Moderator
<b><font color=#000099>• Moderator</font></b>
User avatar

Joined: Apr.22.02 3:10 pm
Posts: 13869
Location: above
.

_________________
beyond


Last edited by Сараан on Mar.14.18 8:51 am, edited 1 time in total.

Top
   
PostPosted: Mar.13.18 6:45 am 
Offline
• Moderator
<b><font color=#000099>• Moderator</font></b>
User avatar

Joined: Apr.22.02 3:10 pm
Posts: 13869
Location: above
bayrlalaa tseko

_________________
beyond


Top
   
PostPosted: Mar.16.18 1:21 pm 
Offline
Дархлагдсан Гишvvн
Дархлагдсан Гишvvн
User avatar

Joined: Dec.12.03 3:18 pm
Posts: 1211
Location: In the end
ХОРИН ГУРАВДУГААР БҮЛЭГ

Райли Гречин Ловикийн цаг бусын үхлийн талаар гэр бүлийнхэнд нь хэрхэн тайлбарлахаа одоо хүртэл мэдэхгүй л явлаа. Хохирогчийн амьдардаг хороолол нь жижигхэн боловч сайтар арчилж тордсон зүлэг, төгс зассан бутнууд бүхий орчин үеийн хувийн орон сууцнууд өөгүй эгнэсэн гудамжуудаас бүрдэх агаад зам дагуу хааяа нэг гоолиг нарийхан дал моднууд үзэгдэнэ.

- Эндэхийг элсэн цөл байх гэж бодсон юмсан. Гэтэл энэ зүлэгнүүдийг хар даа. Бас энэ дал моднууд Финикст хаа сайгүй байх юм аа хэмээн Райли Биллд хэлэв.
- Хүмүүс чухал гэж бодсон зүйлдээ гар татдаггүй шүү дээ. Энэ хорооллын оршин суугчид бүр илүүг төлөхөд ч бэлэн бололтой. Эндэхийн байшин бүр ардаа усан сантай гэж би толгойгоороо мөрийцсөн ч болж байна гэж Билл хариуллаа.

Райлид өгсөн хаяган дахь байшин болоод гадаах хашааг ямар ч өө сэвгүй цэвэрхэн, бүр хэтэрхий гэмээр арчилж торддог байх аж.

"Яагаад?" хэмээн Райли гайхлаа.

Яагаад энэ сайхан байшинд амьдардаг эмэгтэй ийм гаж буруу замыг сонгов оо? Яаж тэр эмэгтэй Кинетик тусгай бялдаржуулах төв гэх мэт зэвүүн муухай газар руу зүглэж чадав аа? Жэйбюрд шиг зуучлагчийг тэр бүсгүй хэрхэн тэсдэг байсан байна аа?

Райли Биллтэй хамт байшингийн урд хаалга руу очих зуураа буруу хүндээ энэ аймшигтай мэдээг авчирсан байх вий хэмээн зовниж байв. Гэвч Кайрус Ловик тэднийг хүлээж байсан бололтой, хонх дармагц хаалгаа онгойлгов. Тэрээр гольфийн хувцастай адил энгийн захтай футболка, сул чөлөөтэй өмд өмссөн байх агаад санаа зовсон, тэвдсэн байдалтай харагдана.

- Та бүхэн ХМТ-с явж байгаа хүмүүс үү? Тэд над дээр хүмүүс ирнэ гэж хэлсэн.

Райли Билл хоёр тэмдгээ үзүүлэн өөрсдийгөө танилцуулаад байшин руу оров.

- Юу болсон юм бэ? гэж Ловик дуу тавилаа.
- Танд ийм мэдээ дуулгах гэж байгаадаа үнэхээр их харамсаж байна. Таны эхнэр Гречин нас барсан байна гэж Райли хэлэхэд
- Таны хүнд гарзанд эмгэнэл илэрхийлье хэмээн Билл нэмэв.
- Ээ бурхан минь гээд Ловик түшлэгтэй сандал дээр өөрийн эрхгүй хөл алдан уналаа. Хормын турш түүний харц тогтохгүй өрөөг тойруулан харж, энд байхгүй хэн нэгнийг нүдээрээ хайх шиг санагдав. Эцэст нь тэр арайхийн ярьж эхэллээ.
- Би түүнд ямар нэгэн юм тохиолдсон болов уу гэж айж байсан юм...тэр...хүүхдүүд өчигдөр гэртээ ирэхэд тэр байхгүй байсан гэсэн. Манай том охин Лекси над руу залгаж хэлээд, санаа нь зовж байна гэнгүүт би ажлаасаа гараад шууд гэртээ ирсэн. Эхнэрээ ирэхгүй болохоор нь би цагдаа руу утасдаж түүнийг алга болсон гэж бүртгүүлсэн юм. Гэтэл өнөөдөр ХМТ над руу утасдлаа. Би ямар нэгэн аймшигтай зүйл болсон гэж мэдээд байсан юм... гээд тэр Райли Билл хоёр руу ээлжлэн харж
- Гэхдээ тэр яаж...? гээд үгээ дуусгаж чадсангүй.

Райли чадах чинээгээрээ эвтэйхэн үг сонгон

- Бид түүнийг хүнд хөнөөгдсөн болов уу хэмээн үзэж байгаа. Түүний цогцсыг өнөө өглөө Гаффни нуураас олсон гэлээ.

Ловик тун их гайхав бололтой, хэдэн хором чимээгүй байснаа

- Гречин живчихсэн юм уу? гэв.

Райли Билл рүү хяламхийн харвал хамтрагч нь түүнийг энэ зовлонт ажлаас чөлөөлөн түүний эхнэр хэрхэн боомилогдсон байдалтайгаар олдсон, цогцсыг нь цогцос хадгалах уутанд хийж, үүнийгээ живүүлэхээр чулуу хийсэн байсан талаар тайлбарлаж, харин Райли Ловикийн царайны хувиралыг гярхай ажиглаж суулаа. Түүний ажигласнаар дотны хүнээ алдсан нөхрийн царайны хувирал үнэн сэтгэлээсээ байсан боловч хүлээж байсан шиг нь ихээр цочирдсон санагдсангүй. Дахиад хэдэн мөч өнгөрсний дараа Ловик

- Та нар хэн түүнийг хөнөөснийг олсон уу? Яагаад ингэсэн юм бол? гэж асуулаа.

Билл түүнд ХМТ-нхон үүний хариултыг олохоор ажиллаж байгаа бөгөөд Райли тэр хоёр энэ хэргийг мөрдөн энд ирснийг ч хэлэв. Бэлэвсэн эрийн царай улам бүр гунигтай болсоор байлаа.

- Ноён Ловик, бид ажлын шугамаар асууж байгаа юм. Та урьд шөнө хаана байсан талаараа баталгаа өгч чадах уу? хэмээн Райли асуув.

Ловик түүнийг яагаад ийм асуулт асууж байгааг ойлгоогүй бололтой

- Би энд, гэртээ байсан. Шөнөжингөө... гэв.
- Хэн нэгэн таныг энд байсан хэмээн баталж чадах уу? гэж Билл асуувал
- Хүүхдүүд маань юм болов уу

Райли Билл хоёр түүнийг сэжигтний тооноос хасахаар зорьж байгааг энэ хүн огт ойлгоогүй бололтой, яг үнэндээ тэдний энэ зорилго биелэх яагаа ч үгүй байв. Тэд мэдээж хүүхдүүдтэй ярилцаж үзэхээс гадна түүнийг хүүхдүүддээ үг зааж өгсөн байж магадгүйг ч давхар шалгах хэрэгтэй.

Гэвч яг одоо бол энэ хүн гуниг харуусалд автсан, эхнэрээ алдсан эр хүнээс өөр хэн ч биш байлаа. Тиймээс Райли Билл хоёр ч түүнийг цаашдын үйл явдал өрнөтөл тийм байдлаар хүлээн авах ёстой аж. Райли энэ хүнийг хэрхэн хэргийн талаар бусад мэдээллийг хүлээн авах сэтгэлийн бэлтгэлтэй болгохоо бодонгоо

- Та хаана ажилладаг вэ ноён Ловик? гэж асуулаа.
- Би компьютерийн системийн шинжээч л дээ. Тиймээс хувиараа бизнес эрхэлдэг юм. Өнөөдөр гэртээ байгаа нь энэ гээд дахин чимээгүй болсноо эцэст нь арайхийн дуулдахын төдий асуулт асуув.
- Энэ бүхэн яаж болдог байна аа?

Энэ ганц өгүүлбэр Райлигийн тархин дундуур татаад авах шиг боллоо. Яг эндээс асуудал маш их хүндрэх төлөвтэй болж байх шиг байв.

Гэвч Билл тэр хоёрыг үг хэлж амжихаас өмнө урд хаалган дээр хүүхдүүдийн ярилцах шингэн хоолой дуулдсанаа хормын төдийд арван хоёр орчим насны нэг охин, дүү нар нь бололтой арав ба найм орчим насны хоёр эрэгтэй хүүхэд орж ирэв. Цагийн байдлаас үзвэл хүүхдүүд сургуулиасаа тараад ирж буй бололтой. Хүүхдүүд аав нь танихгүй хоёр хүнтэй хамт сууж буйг үзээд чимээгүй болж, охины царайн дахь инээмсэглэл хийсэн одлоо.

- Ээж ирсэн үү? гэж охин асуухад Ловик ганц ч үг дуугарч чадалгүй хэдэн хором болсноо арайхийн үгээ эвлүүлж
- Лекси дүү нараа аваад усан санд очоод тоглож бай гэлээ.

Охины царайнд аймшигтай санаа зовсон төрх илэрснээ үг дуугүй дүү нараа аван байшингаас гарав.

Райли Ловикийн царайг ажиглан туранхай, жижигхэн эрүүтэй энэ залуу хүүхэд байхдаа гоц ухаантан, бусадтай тохирдоггүй нэгэн байсан боловч өсч том болохын хирээр амжилт гарган, нийгэмшиж, өөртөө итгэлтэй болон бусдад таалагдаж эхэлсэн байх хэмээн дүгнэлээ. Ингээд Райли маш аажуу зөөлнөөр

- Ноён Ловик, та эхнэрээ давхар амьдралтай байсан гэж мэдэх үү? хэмээн асуув.
- Наадах чинь юу гэсэн үг вэ? гэж Ловик асар их гайхсан байдалтай эргүүлэн асуулаа.

Райли Билл рүү түгшин харвал Билл

- Танай эхнэр өдрийн цагаар Кинетик Тусгай Бялдаржуулах Төв гэдэг нэртэй эмсийн хүрээлэнд биеэ үнэлдэг байсан. Та энэ талаар ер нь мэдэж байсан уу? гэлээ.

Райли энэ үеэр Ловикийн царайг ажигласаар байсан агаад нөгөө хүн нь түүний төсөөлсөн шиг ихээр цочирдсонгүй, харин ч ямар нэгэн юмны учир олдсон бололтой байв.

- Би ямар нэгэн юм болоод байна гэж мэдээд байсан юм. Яг юу гэдгийг нь л мэдэхгүй байсан.

Одоохондоо юуны ч учир олдоогүй хэвээр байсан ч Райлид өөр нэг санаа төрөн

- Ноён Ловик, танай эхнэр ямар нэг төрлийн ганцаардах өвчнөөр өвдөж байсан уу? гэж асуулаа. Ловик түүн рүү гайхан харахад Райли үргэлжлүүлэн
- Жишээ нь хурцадмал зан чанар хуваагдах өвчин ч юм уу? Тэр ямар нэгэн байдлаар олон янзын хүний төрх гаргаж байсан уу? гэж тодруулав.
- Үгүй ээ, тийм юм байхгүй гэж Ловик хариулсан ч асуултанд цочирсон шинжгүй байлаа. Тэгснээ
- Тэр заримдаа... учир нь олдохгүй хурц авир гаргадаг нь намайг айлгадаг байсан. Жишээ нь хэдэн жилийн өмнө бид гэр бүлээрээ Их Хавцал руу аялсан юм. Бид Өмнөд тойргийн машин замаар явж байтал тэр гэнэт намайг зогс гэсэн. Би хэлснээр нь хийхэд тэр машинаас үсрэн буугаад шууд хавцлыг чиглэн явсан. Би ч тэр, хүүхдүүд ч тэр үхтлээ айсан, яагаад гэхээр тэр хавцлаас үсрэх гэж байгаа юм шиг л байснаа ирмэгт нь тулаад гэнэт зогссон. Тэгснээ гараа алдлан дэлгээд хавцлыг тойруулан харснаа инээд алдсан гээд бод доо гэж ярив.
- Тэр эсрэг тэсрэг зантай хүн байжээ? гэж Райли асуухад Ловик толгой дохиод
- Эм уух нэмэр болдог байсан л даа, гэвч тэр эм уух дургүй байсан. Тэгээд эмээ уухаа болихоор түүний ааш зан аймшигтай эвдэрч, депресст орно. Тэр үеэрээ хэд хоног орноосоо босохгүй. Ингэж солиороод эхлэхээрээ аймшигтай үйлдлүүд хийж, мал болтлоо ууна, эсвэл хэт хурдтай давхина. Сүүлийн үед улам л дордоод байсан, гэхдээ ингэтлээ дордсон гэж бодсонгүй. Одоо л ойлгомжтой болж байна гээд эцэст нь толгой сэгсрэн
- Би түүнийг аз жаргалтай байлгахыг л хүссэн. Би үргэлж л түүнийг жаргалтай байлгахыг хүсдэг байлаа. Бид хоёр анх коллежид хамт сурч байхдаа танилцсан юм. Тэр үнэхээр олон талын авъяастай, хүсвэл үнэхээр чадварлаг програмист болж чадахаар байсан ч тэр өөрөө үүнийг хүсдэггүй гэдэг байлаа. Оронд нь тэр багахан хугацаанд ч болов гэртээ сууж үр хүүхдээ хүмүүжүүлдэг ээж байхыг хүсдэг, карьер хөөхөд хэзээ ч оройтохгүй гэдэг байсан гээд тэр дуугүй болсон ч Райли үргэлжлэлийг таах ч шаардлагагүй байлаа.

Тэд хоёул хэт залуу байхдаа хүүхэдтэй болцгоож, Гречин хүүхдээ харан, гэрийн эзэгтэйн дүрд тоглох түүний бодсон шиг зүйл огт биш болохыг ойлгох үед нөхөр нь хувийн бизнесээ босгох гэж зүтгэсээр, харин Гречин гэрээ манасан хүн болж хувиран эцэст нь ухаанаа алдтал уйдаж эхэлжээ. Энэ бүхэн яван явсаар түүний үхлээр дууссан нь энэ.

Гэнэт Райли нүүр нь чинэрэн улайж, алга нь хөлрөн, гар нь салгалж буйг мэдрэв. Энэ шинж тэмдэг юу болох нь ойлгомжтой, тэр гэнэт яагаад ч юм галзууртлаа уурлаж байлаа. Энэ өдрийн өглөө тэр бүх амьдралынхаа турш хүмүүст үхэл, цөхрөл зардаг хар тамхи наймаалагчтай ярилцсан. Мэдээж Гречин түүний бузар барааг хэрэглэдэг байсан байж таарна.

Гэвч Райли Клэй Ховисыг үзэн ядсангүй, харин ч бараг л түүнийг өрөвдөж байх шиг байлаа. Гэхдээ л тэр ууртай хэвээр, Гречиний нөхөр Кайрус Ловикт уурлаж байв.

"Яагаад вэ? Тэр энэ хүнийг түүний үхэлд буруутгаж байгаа юм болов уу?" хэмээн өөрөөсөө асуухад хариулт нь түүний дотрыг сэмлэн урах шиг л болж байлаа.

"Тийм ээ"

Гэхдээ энэ бол ямар ч утгагүй солиорол агаад өөрийгөө бодлогогүй алхам хийх гэж буйгаа ухаармагц хэргийн гол хэсэгт анхаарлаа хандуулах ёстойгоо өөртөө сануулав.

- Ноён Ловик, та үнэхээр юу болж байгаа талаар огт мэдээгүй гэж үү? Таны эхнэр өөр амьдралаар давхар амьдарч байсан байна шүү дээ.

Ловик түүний дууны өнгөнд цочирдсон бололтой, үнэндээ Райли ч өөрөө өөрийнхөө дуунаас айв.

- Танд хэлсэн дээ, ямар нэгэн юм болохгүй байна гэж би гадарлаж байсан.
- Гэхдээ та яагаад гэдгийг огт мэдээгүй юм уу? Түүнээс зүгээр л асууж болоогүй юм уу? гэж хэлэхдээ Райлигийн хоолой чичирлээ.

Ловик түүн рүү цоо ширтэн

- Намайг түүнийг хичнээн их шалгаасныг та мэддэг ч болоосой гэв.

Одоо энэ хүн шаналж зовсон, уур нь хүрсэн харагдсан ч Райли тоосонгүй. Түүний уур улам их хүрч, цухалдаж байсан ч тэр яагаад ингээд байгаагаа өөрөө ч мэдсэнгүй, хяналтаа алдах гэж байх шиг байлаа.

- Таны хэлснээр эхнэр чинь гэрийн эзэгтэй болохыг хүсдэг байсан гэсэн. Гэвч та нэг л өдөр энэ бүхэн түүнд таалагдахгүй байгааг, юу хийхээ мэдэхгүй төөрөлдөж, ганцаардаж, уйдаж ядсан байгааг олж харсан байх учиртай. Яагаад та юу ч хийгээгүй юм? Яагаад түүнд туслаагүй юм? гэж Райли түүн рүү давшилтал Биллийн чанга гар түүний мөрнөөс барьж авлаа.
- Би хамтрагчтайгаа ганц хором тусдаа зөвлөлдөж болох уу? гэж Билл хэлэхэд Ловик Райлигийн сүрдүүлгээс айсан бололтой хурдхан толгой дохиж, харин Билл Райлиг дагуулан гал тогоонд ороод хаалгыг нь хаагаад
- Чи ямар үхснээ хийгээд байгаа юм бэ? Яагаад түүнтэй сэжигтэн шиг харьцаад байгаа юм? гэв.
- Одоогийн байдлаар тэр сэжигтэн мөн

Билл дуулсантай итгэхгүй байгаа бололтой

- Райли, бурхныг бодож ганц минут тархиа ажиллуул. Чи үнэхээр энэ хүнийг өөрийнхөө эхнэрийг алсан гэж бодож чадаж байна гэж үү? Бас нөгөө хоёр эмэгтэйг? Нэгийг нь бүр гурван жилийн өмнө шүү. Тэр нь бие халаалт ч юм уу занга ч юм шиг байна уу? Энэ ТВ-р гардаг цагдаа нарын шоу биш, ярьж байгаа юманд чинь утга алга, чи ч энийг мэдэж байх ёстой.

Харин Райли өөрийнхөө юу бодож байгаагаа мэдэж байгаа үгүйгээ ч ялгаж чадахгүй байлаа.

- Бид хүүхдүүдтэй ярилцаж түүнийг гэртээ байсан эсэхийг батлах ёстой гэж тэр зүтгэв.
- Тэгэх гээд үз л дээ гэж Билл зандчихад
- Энэ бол журам гэж Райли улам зүтгэллээ.

Билл түүний нүүр рүү хашгирах хүслээ арайхийн дарж буй бололтой

- Үхсний чинь журам. Райли, чи үнэхээр тэр хүүхдүүдэд ээж нь алуулсан гэж хэлж, дээр нь тэднээс аав нь ээж нь алуулах үед юу хийж байсныг асуумаар байна уу? Тэдний бүх амьдрал яг одоогийн байдлаар сүйрчихээд байна. Чи тэднийг бүр нулимсанд нь живүүлмээр байна уу? Чи чинь одоо яачихаад байгаа юм?
- Би ажлаа хийж байна.
- Үгүй шүү, ямар ажил? Хэд хоногийн өмнө чи нэг сэжигтнийг золтой л алчихаагүй. Энэ хүнийг ч бас зодох нь уу?

Райли ийм гүтгэлэг сонссондоо итгэж ч чадсангүй.

- Тэр чинь өөр зүйл байсан.
- Өө тийм үү? Тэгвэл одоо бүр дор байна, мэдэв үү.

Энэ үгс Райлигийн тархин дундуур татаад авах шиг болж тэр гэнэт Биллийн зөв болохыг ухаарах шиг боллоо.

- Бид эндээс яг одоо явна гэж Билл хэлээд өрөөнөөс гарахад Райли түүнийг хар цагаан дуугүй даган зочны өрөө рүү оров. Билл биеэ хянасан бололтой, Ловиктой тайван, жигд өнгөөр ярьж эхлэн

- Ноён Ловик, бид танд учирсан гарзанд үнэхээр их харамсаж байна. Танаас өөр асуух зүйл байхгүй гэлээ.

Ловик түүн рүү яахаа мэдэхгүй байдалтай ширтэхэд Билл түүнд нэг цаас өгч

- Энд гэмт хэргийг хохирогчдод туслах тусгай төвийн дугаар байгаа. Та тэдэн рүү одоо залгасан нь дээр байх гэв.

Билл энд ирэхдээ энэ бүхэнд бэлтгэлтэй байсан бололтой, харин Райли юу ч бэлдээгүй байжээ. Тэд байшингаас гарч машин дээрээ ирэх үед Билл Райлиг зогсоогоод

- Чи ийм байдалтай машин жолоодож болохгүй гэхэд Райли эсэргүүцэж чадсангүй. Билл ч түүнээс дутуугүй уурласан байсан тул тэр зорчигчийн талд суугаад
- Одоо хаачих вэ? гэж асуув.
- Буцаад захиргааны байр руу явна гээд Билл таг дуугүй жолоодож эхэллээ.

Райли энэ хооронд сүүлийн хэдэн хоромд хэлсэн үг, гаргасан үйлдлээ дахин бодож яагаад ийм үйлдэл хийсэн, юу түүнийг уурлуулсан болох талаар дүгнэж явав. Эцэст нь тэр үүнийгээ ойлгож эхэллээ. Тэр болон түүний охин хүртэл торонд хоригдож, Жэйбюрд бүсгүйчүүдийг саун байсан өрөөнд шоронд байгаа мэт хорьж, Тринда шиг охид нэг ачааны тэрэгний кабинаас нөгөө рүү гар дамжуулан зарагдаж, Жастин хичнээн олон эрчүүдийн гарт яаж тарчлагдан зовсныг зөвхөн бурхан л мэдэх байх. Гэтэл Гречин Ловик өөрийнхөө гайхалтай сайхан, нийгмийн дундаас дээгүүр давхрагын гэртээ тарчилж байж. Тэр тамд амьдарч буй мэт шаналан, энэ бүхнийг үзэн ядаж байсан учраас л өөр нэг тамд байх замыг сонгосон байна шүү дээ. Райли нөхцөл байдал түүнийг ингэж авирлахад хүргэсэнд гайхсангүй, гэвч хэзээнээс тэр сэтгэл хөдлөлөө ажил мэргэжлээсээ дээгүүр тавьдаг болоо вэ?

"Би биеэ хянаж чадахгүй байна гэж үү" хэмээн тэр бодох зуур утас нь дуугарч, Морлей түүн рүү залгаж байлаа.

- Мөрдөгч Пэйж, надад дуулгах мэдээ байна уу? хэмээн тэр мэндийн зөрүүгүй асуув.

Райлид үнэндээ хэлэх үг олдсонгүй тул юу ч дуугарсангүй. Харин Морлей уурласан шинжтэй

- Бид мөрдөгч Жеффрис та хоёрыг хаа байсан Квантикогоос тусгайлан авчирсан. Надад ямар нэгэн үр дүн хэрэгтэй байна гэлээ.

Райлигийн уур дахин оволзлоо. Билл тэр хоёр энд ердөө өнгөрсөн Бямба гаригт л ирсэн төдийгүй зөвхөн өнөө өглөө л цуврал алуурчны хэрэгтэй тулгарснаа мэдсэн байхад энэ Морлей гэгч ямар гээчийн үр дүн хүсэх нь энэ вэ? Гэвч Райли уураа дараад

- Бид захиргааны байр руу явж байна, очоод танд мэдээлэл өгье гэвэл
- Нэг ч хазайхгүй шууд ир. Би энд хорин минутын дараа хуралдаж хүмүүсээ шинээр зохион байгуулах гэж байна. Дахиад өөр эмэгтэйчүүд алуулахаас өмнө бид бушуухан энэ хэргийн учрыг олох ёстой гэлээ.
- Бид одоо очлоо эрхэм ээ гээд Райли утсаа таслахад
- Морлей юу? гэж Билл асуув.
- Тийм байна. Тэр хурал хийх гэж байгаа гэнэ. Хоёулаа амжиж очих байх.
- Тэр ууртай байна уу? Аргагүй байх
- Үгүй ээ, тэр зүгээр.

Билл жолоондоо төвлөрч, тэр хоёр дахин чимээгүй сууцгаав. Биллийг түүнд уурласан явдалд Райли бачимдсангүй, харин ч өөрийгөө уур уцаарын далайд живж байгаа мэт төсөөлөн явлаа. Тэр энэ хэрэг дээр яаж ажиллах учраа ч олохгүй байгаагийн дээр өөрийнхөө учрыг ч барагтайхан олж байх шиг санагдана.

_________________
PEPPA PIG


Top
   
PostPosted: Mar.16.18 8:31 pm 
Offline
• Moderator
<b><font color=#000099>• Moderator</font></b>
User avatar

Joined: Apr.22.02 3:10 pm
Posts: 13869
Location: above
nohoi doo Chingis gdg ner ughiig boduul neeree l ih yum unshdag,shatar sain togoldog, smart asss nigga bn

_________________
beyond


Top
   
PostPosted: Mar.16.18 10:25 pm 
Offline
Гишvvн
User avatar

Joined: Aug.25.03 11:36 am
Posts: 6433
Баярлалаа.

_________________
:f01:


Top
   
PostPosted: Mar.19.18 10:12 am 
Offline
Шөнийн Тэнгэрт Сvvмэлзэх Саран
Шөнийн Тэнгэрт Сvvмэлзэх Саран
User avatar

Joined: May.08.11 8:05 pm
Posts: 290
Бөөгнүүлж байгаад унших гээд л байгаа шүү. Оруулад байгаарай баярлалаа.

_________________
:haha: :hihi: :haha: :hihi:


Top
   
PostPosted: Mar.26.18 9:21 pm 
Offline
Дархлагдсан Гишvvн
Дархлагдсан Гишvvн
User avatar

Joined: Dec.12.03 3:18 pm
Posts: 1211
Location: In the end
ХОРИН ДӨРӨВДҮГЭЭР БҮЛЭГ

Райли Билл хоёр ХМТ-н хурлын өрөөнд орж ирмэгцээ хүмүүсийн давчдаж байгааг анзааран том ширээний нэг буланд байх сандалд суугаад тэнд байгсад сандлаа нааш цааш зөөн суух газраа зохицуулахыг ажиглав. Хэрэг хариуцсан тусгай мөрдөгч Элжин Морлей харваас хэнийг ч хараанаасаа алдахыг хүсээгүй бололтой.

Ахлах эмгэг судлаач доктор Рэйчл Фоулер, алаг эрээн гоёлтой Игрэйн, тэр байтугай Райлиг Калбин Рабб руу дайрч байхад зогсоосон хоёр мөрдөгч ч энд байлаа. Тэднээс гадна Райли өмнө нь харж байгаагүй хэд хэдэн хүмүүс байсанд тэр өнөөдөр энд ямар зорилготой хурал болж байгааг гайхав. Хуралдагсдын дунд байх мөрдөгч Гарретт Холбрук ширээ рүү нуруугаа харуулан, хаалганд ойрхон суугаа нь бусдын нүдэнд өртөхгүйг ч юм уу эсвэл эндээс аль болох хурдхан гарахыг хүсч буй мэт харагдана.

Прожектор асч өрөөний нэг ханаар дүүрэн газрын зураг гарч, дээр нь гурван цогцос олдсон байршлуудыг үзүүлэхэд энэ нь Райлигийн хувьд шинэ мэдээ биш байсан ч түүний дотор эвгүйрхэв. Морлей энд байгаа бүх хүнд энэ хэрэгт хэр их ач холбогдол өгч, алуурчныг олж шийтгэхийг хүсч байгаагаа ийм маягаар харуулахыг хүссэн бололтой.

Хүмүүс байрлалаа олж суумагц Морлей босч ярьж эхлэхэд Райли түүнийг биеийн хувьд томгүй ч хүмүүсийн анхаарлыг өөртөө татаж чаддагийг анзаарч яагаад эндэхийг удирдаж байгааг ойлгох шиг боллоо.

- Та бүхнийг ирсэнд баярлалаа. Бид одоогийн байдлаар цуврал алуурчинтай тулгараад байгаагаа мэдэж авсан бөгөөд энэ бол тун ярвигтай хэрэг учир бидэнд ганц ч хором алдах эрх байхгүй. Гэмт хэрэгтэн яг энэ мөчид ч хэн нэгнийг онилж байж мэднэ, эсвэл аль хэдийн хөнөөчихсөн ч байж магадгүй. Бид энэ алуурчныг яг одоо олж зогсоох хэрэгтэй гэж Морлейг ярихад Райли түүний хоолойд тэвчээр алдрахаас илүү өөр нэг зүйл сонсогдох шиг болохыг анзаарав. Түүний бодлоор Морлейгийн энэ дутагдал нь бүх зүйлийг байж боломгүй хурдаар урагшлуулахыг хүсдэг зан бололтой хэдий ч үр дүнд хүрэхийн тулд юу ч хийж чадах энэ байдал нь түүнд таалагдаж байлаа.

Морлей ширээний нөгөө талд суух Райли Билл хоёр руу занган

- Та нарын ихэнх нь мөрдөгч Пэйж, Жеффрис нартай аль хэдийн танилцаж амжсан байх. Тэд Квантикогоос энэ хүртэл ирж бидэнд мэргэжлийн ур чадвараараа туслалцаа үзүүлэхээр ажиллаж байгаа. Тэдний энэ хэргийн талаарх олж мэдсэн зүйлс болон хэрэг ямар шатандаа яваа талаар сонсоцгооё гэв.

Түүнийг үгээ дуусгаад суухад Райли Билл хоёр харц солилцож, Райлиг толгойгоо үл мэдэг дохиход Билл хариу инээмсэглэлээ. Тэд өөрсдийн дохиогоор харилцаж байгаа нь энэ бөгөөд Билл эхлээд ярьж, харин Райли энд байгаа хүмүүсийн нүүрний хувирал, хариу үйлдлийг ажиглах юм.

Тэд мэргэжлийнхээ ур чадварын хувьд оргилд нь хүрсэн, мөн бие биендээ хамгийн их түшиг тулгуур болдог хамтрагчид байсан үеэсээ эхлэн ингэж харилцдаг байсан агаад Райли одоо хүртэл энэ маягаар үггүй хоёр биенээ ойлгож байгаад, хуучин ажлын хэмнэлдээ орж чадсандаа туйлын их баярлаж байлаа. Билл босч

- Бидэнд одоогийн байдлаар мэдэгдээд байгаа зүйлсийн талаар мөрдөгч Морлейн ярьсан зүйлс бүгд үнэн. Бид цуврал алуурчинтай тулгарсан бөгөөд тэр үргэлжлүүлэн... хэмээн хэргийн талаар товч дүгнэлтээ сүүлийн хэд хоногт юу болсон талаар хамгийн анх олдсон Нэнси Холбрукийн цогцосноос эхлүүлэн ярив.

Билл энд өнгөрсөн Бямба гаригт ирснээс хойш юу болж байгаа талаар ярихыг Райли мэдэж байсан тул түүний дүгнэлтэнд анхаарал хандуулсангүй, харин эргэн тойрондоо сууж буй хүмүүст төвлөрлөө. Тэр өөрийнхөө туршлагаас багийн гишүүдийн хэн нь ажилдаа хойрго ханддаг, хэн нь буруу дүгнэлт гаргадаг, түүнчлэн хэн бусдаасаа юмаа нууж, мэдээлэл хуваалцахгүй байгааг ч олж, анзаарч чаддаг аж. Харин одоо бол гайхалтай нь энд байгаа хүмүүс эрч хүчтэй, анхааралтай, харваас чадварлаг ажилтнууд байгаа нь илэрхий байлаа.

"Энэ багт сул тал үгүй бололтой" гэж тэр бодов.

Гэвч түүний нүдний буланд Гарретт Холбрук сандлаасаа босон хаалгыг чиглэж байгаа нь өртлөө. Тэр ихээхэн хямарч, түгшсэн байдалтай харагдсан тул Райли түүнийг өөрийнхөө дүүгийн үхлийн талаар дахин сонсож, харснаас болж бухимдан, байж суух аргагүй болсон байх гэж бодож үзэв. Энэ шалтгаан түүнд боломжтой хувилбар мэт санагдсан ч үнэн хэрэгтээ Холбрук бол тусгайлан сургагдсан, мэргэжлийн ХМТ-н мөрдөгч байсан агаад үүнээс ч аймшигтай хэргүүд дээр ажиллаж байсан туршлагатай нэгэн, анхнаасаа ХМТ-г энэ хэрэг дээр ажиллуулахаар санаачилсан хүн билээ.

Ингээд Холбрук хаалгаар сэвхийн гарч одоход Райли түүнийг үнэн хэрэгтээ хэн болохыг таниж чадаагүйдээ бухимдсаар үлдлээ. Тэр одоог хүртэл аллагын хохирогчийн ахын яг юу нь түүнд таалагдахгүй байгааг олохгүй байгаа юм.

Гэнэт Райлид энэ хүн өөрөө алуурчин байж болзошгүй гэж бодогдов. Тэр яг одоо хаана байгаа бол? Тэдний түүнийг барих гэсэн бүтэлгүй оролдлогуудыг хаа нэгтээ нууц газраас хараад инээж суугаа болов уу?

"Үгүй, бид түүнд түүний анхаарлыг татах хүмүүс биш"

Гэвч тэр хүн Райлигийн анхаарлыг маш ихээр татаж байсан тул Райли хэрвээ энэ хүн алуурчин мөн бол түүнийг гарах гарцгүй болгон барьж авахын тулд чухамдаа энэ хүн юу бодож, ямар хар санаа агуулж явааг мэдэх ёстой. Иймээс Райли энэ хүний талаар тунгаан бодож эхэлтэл Билл

- Харин одоо миний хамтрагч, мөрдөгч Пэйж алуурчны талаар ямар мэдээлэл олсноо хуваалцана хэмээн хэлж бодлыг нь тасалдуулав. Райли бодлоо таслан босоод хүмүүст хандан

- Бид хэргийн байдлаас хэд хэдэн дүгнэлт хийж болно. Алуурчин бол эрэгтэй хүн, эхний аллагаа хийх үедээ хорин нэгээс дөчин гурван настай байсан, одоо ч энэ насандаа байж магадгүй. Энэ хүн багадаа дунд сургууль дүүргэсэн төдийгүй бүр коллежид сурч байсан ч байж болзошгүй. Яг үнэндээ би алуурчныг ихээхэн өндөр боловсролтой, өндөр орлоготой, сайн ажилтай, тэр байтугай эхнэр, хүүхэдтэй ч юм уу өмнө нь гэрлэж байсан гэж бодож байна. Энэ хүн ухаантай, өөртөө маш их итгэлтэй гэдэг нь харагдаж байна хэмээн яритал хэн нэгэн гараа өргөх үзэгдэж, харвал өмнө нь Райлиг Рабб руу дайрч байхад барьж авсан хоёр мөрдөгчийн нэг нь асуулт асуухаар зэхэж байлаа.

- Таны хэлсний хэдэн хувь нь бодит баримт, хэдэн хувь нь таамаглал вэ?

Энэ үнэхээр зөв асуулт байсан тул Райли өөрийн эрхгүй инээмсэглэлээ.

- Одоогийн байдлаар бидэнд баримт гэх юм байхгүйтэй адил. Гэхдээ би үүнийг гудамжинд явж байгаад гэнэт зохиогоогүй шүү.

Хүмүүс нирхийн инээлдэхэд тэр үргэлжлүүлэн

- Дээрх мэдээллүүд бүгд шинжлэх ухааны үндэслэлтэй таамаглалууд. Зан төлөв шинжлэн судлах хэсэг биеэ үнэлэгчдийг хөнөөдөг цуврал алуурчдын талаар чухал мэдээлэл, тоо баримтууд цуглуулдаг бөгөөд би тэдгээр мэдээлэлд үндэслэн таамаглал боловсруулсан юм. Жишээлбэл бидний энд тулгарсан хэрэг бүрт алуурчин цогцсыг аллага болсон газраас машинаар зөөвөрлөж усанд хаясан байсан. Энэ төрлийн цуврал алуурчид цаг хугацаа, орон зайн хувьд хохирогчдоос хол байхыг хүсдэг. Өөрөөр хэлбэл олон нийтэд зарлаагүй л бол ийм алуурчид аллага хийснээ хэнд ч мэдэгдэхийг хүсдэггүй. Тэд олон нийтийг цочирдуулахаас сэтгэл ханамж авдаг төрлийн хүмүүс биш гэлээ.

Асуулт асуусан мөрдөгч бодолд автсан байдалтайгаар

- Тэгвэл энэ хүн аллага хийх үйлдлээс сэтгэл ханамж авдаг байх нь ээ? гэж асуув.

- Яг зөв. Энэ бүгдийг би албан ёсны мэдээллээс гадна өөрийнхөө олон жилийн мөрдлөгийнхөө туршлагад тулгуурлан ярьж байна л даа. Миний бодлоор энэ алуурчин бусдаас зарим нэг байдлаар ялгаатай байх. Жишээлбэл энэ хүн цагдаад бүртгэлтэй байж болзошгүй. Тэглээ гээд түүнийг барьж авах амархан гэсэн үг биш. Түүний өдөр тутмын зан төлөв хэнд ч анзаарагдамгүй энгийн боловч биеэ үнэлэгчдийг хялбархан олддог учраас ангуучилдаг, тэднийг хог хаягдал мэт үздэг солиотой амьтан. Тэр ухаантай боловч гэмт хэрэг хийж дадсан хүн бол биш. Жишээ нь тэр хоёр дахь аллагын ул мөрөө зайлуулахдаа тоомжиргүй хандаагүй байсан бол эхний аллагаас цэвэрхэн мултарч чадах байсан. Гурав дахь нь ёстой азгүй тохиолдол байсан хэдий ч хажуугаар нь түүнийг боломжит бүх хувилбарыг тооцоолж чадаагүй болохыг харуулж байна. Тэр дараагийн удаа аргаа өөрчлөх магадлалтай, дараагийнх бол гарах нь ойлгомжтой.

Дахин нэр гар өргөгдөх нь харагдаж энэ удаа Райлигийн танихгүй залуухан эмэгтэй байсанд

- Нэр чинь хэн бэ? гэж Райли тодруулав.
- Орон нутгийн цагдаад ажилладаг Робин Мастин байна.

Райли энэ нэрийг сонсмогц шууд танилаа. Энэ бүсгүй бол Марша Крамерийн араг ясыг олсон оюутан бөгөөд багийн ахлагч Квентин Роснер эрлээ зогсоохоор шийдсэн ч өөрөө эрлээ үргэлжлүүлэхээр зүтгэж байсан гэдгийг дуулсан ажээ.

- Нимбо нууранд чи үнэхээр сайн ажилласан шүү гэж Райли хэлэхэд Робин Мастин улайн
- Баярлалаа мөрдөгч Пэйж гэв.

Райли энэ залуу бүсгүй ялангуяа хуучин туршлагатай мөрдөгчөөс талархал хүртсэндээ тун тааламжтай байгааг анзаараад

- Асуултаа асуугаарай гэлээ.
- Миний олсон араг ясанд үнэтэй байрын бугуйвч байсан. Энэ онцгой зүйл мөн үү?
- Тэгэлгүй яахав. Нэнси Холбрукийн хуруунд үнэтэй алмаазан бөгж, Гречин Ловикийн хүзүүнд мөн л үнэтэй алмаазан хүзүүний зүүлт байсан. Асар өндөр үнэтэй дээд зэрэглэлийн эд биш ч иймэрхүү гэмт хэргийн үед олддог энгийн зүйлсийн хажууд хавьгүй үнэтэй зүйлүүд гээд Райли залуухан цагдаад боломж олгох нь зүйтэй гэж шийдэн

- Офицер оо, энэ танд ямар нэгэн зүйл хэлж байна уу? гэж асуув.

Робин хором хэртэй бодолхийлээд

- Алуурчин хөнөөсөн эмэгтэйчүүддээ тэр гоёлуудыг бэлэг болгож өгсөн байх. Тэгэхээр алуурчин бүсгүйчүүдийг хөнөөхөөс өмнө тэдэнтэй дотно харилцаж байсан гэсэн үг. Бүсгүйчүүд түүнд итгэж болно гэж боддог байж гэлээ.
- Маш сайн байна гэж Райлиг хэлэхэд Робин улам улайсан ч баярлан инээмсэглэв.

Райли үргэлжлүүлэн

- Саяны мэдээллийг анхааралдаа авах хэрэгтэй. Энэ алуурчин хохирогчдоо гудамжнаас хүч хэрэглэн дагуулж явах юм уу хулгайлдаггүй. Тэр эелдэг, өгөөмөр, соёлтой эр хүн шиг жүжиглэж бүсгүйчүүдийг хуурч дагуулж явдаг маш аюултай гэмт хэрэгтэн. Бид бас нэг чухал зүйлийг мартаж болохгүй. Түүний анхны хохирогч ХДХВ-тэй байсан. Алуурчин ч бас энэ вирусээр халдварласан байж болзошгүй. Хэрэв тийм бол алуурчин үүнийгээ мэдсэн байх ёстой гэж онцоллоо.

Эмгэг судлаач Рэйлч Фоулер саяны яриаг сонсмогц тэмдэглэл хийж байснаа зогсоон

- Сонирхолтой л юм. Түүний сүүлийн хоёр хохирогчоос ХДХВ илрээгүй. Бас хохирогчдоо хөнөөхөөс өмнө тэдэнтэй бэлгийн харьцаанд ороогүй байсан. Харин Марша Крамерийн цогцос бүрэн задарсан байсан тул энэ талаар мэдэх боломжгүй байна гэлээ.
- Марша Крамертэй хамт ажилладаг байсан хүмүүс түүнийг халдвар авсан байсныг баталсан. Бас миний туршлагаар бол алуурчин гурван жилийн өмнө бэлгийн идэвхтэй амьдралтай байгаад түүнээс халдвар авсан байж тун болзошгүй. Иймээс түүний нийгмийн давхрагаас хөөгөөд бодвол алуурчин ямар нэгэн байдлаар энэ талаараа олж мэдээд эмчийн бичигтэйгээр, эсвэл хууль бусаар ч юм уу вирусын эсрэг эм ууж байгаа байх гэж ярингаа Райли цахим технологийн мастертай харц тулгарч
- Игрэйн, энэ мэдээллийг үндэслэж алуурчныг мөрдөж олох боломж бий юу? Чиний нууц ид шидээр ч юм уу? гэж хэлэхдээ тэр сүүлийн өгүүлбэрээ тодотгов.

Игрэйн хувцсан дахь олон шовх гоёлуудынхаа нэгийг оролдонгоо

- Би хувьдаа ийм мэдээлэлд онцгойлон найдахгүй байхсан, мөрдөгч Пэйж. Яахав, эмийн сангуудын хувийн бүртгэлийг шүүж болно л доо. Гэтэл зөвхөн энэ хотод л гэхэд арав гаран мянган хүн ХДХВ-тэй юм уу ДОХ-той гэж бүртгэгдсэн байгаа. Тэднээс эмэгтэйчүүд, хөгшчүүд, хүүхдүүдийг хасаад хасаад цаана нь богино хугацаанд шүүж олж амжихааргүй хэтэрхий олон хүн үлдэнэ гэв.

Райли Игрэйний өргөн мэдлэгийг бишрэнгээ

- Ойлголоо Игрэйн. Бид өөр боломжит хувилбаруудыг судалж үзээд мэдэгдье гэлээ.

Түүний нүдэнд Морлей хаалга чиглэн явж байгаа нь өртөв. Тэр утсаар ярьж байгаа юм уу зурвас бичиж байгаа бололтой. Ямар нэгэн чухал зүйл л түүнийг ингэж хурал дундуур гарч явахад хүргэнэ гэж Райли бодов.

Райли Билл хоёр үргэлжлүүлэн хэдэн асуудлаар ярилцаад хурлыг дуусган өрөөнөөс гарч явахад тэр хоёр л үлдлээ.

- Холбрук хаачаа вэ? Түүнийг энд байгаа гэж бодсон юмсан гэж Билл хэлэхэд
- Би түүнийг эрт гарч явахыг харсан гэж Райли хариуллаа.
- Хачин л хэрэг байна даа
- Тэр угаасаа хачин байгаа.

Морлей өрөөнд итгэл дүүрэн орж ирээд

- Бид дөнгөж сая Цөлийн Хаад гэдэг газар уушийн газар ажиллуулдаг Руди Лафам гэдэг эмэгтэйгээс мэдээлэл авлаа. Эндэх бас өмнөхтэй адил янхнуудын биеэ үнэлдэг ачааны машины зогсоол байгаа юм. Руди тэнд байгаа янхнуудыг чадлаараа харж ханддаг ээж шиг нь л байдаг. Тэр Кловер гэдэг охин яасан нь мэдэгдэхгүй хэд хоног алга болсонд санаа зовж байгаа гэнэ.

Билл эргэлзсэн байртай толгой сэгсрэн

- Биеэ үнэлэгч алга боллоо гэдэг энэ хэрэгтэй заавал хамаатай байх албагүй гэлээ.
- Харамсалтай хэдий ч өдөр болгон биеэ үнэлэгчид алга болдог нь үнэн гэж Райли санал нэгдэв.
- Тэр мэдээж. Дээр нь хэвлэл мэдээллээр тарсан аллагын тухай цуурхлаас болоод манай мэдээлэл авах дугаар руу толгойтой болгон хэрэгтэй хэрэггүй шалтгаанаар залгаж байна. Гэхдээ энэ тохиолдол өөр байж магад. Рудигийн хэлснээр бол тэр хавиар нэг сэжигтэй нөхөр үе үе эргэлдэж охидыг ээлжлэн авдаг гэнэ. Тэндэхийн энгийн үйлчлүүлэгчид ачааны жолооч нар байдаг бол энэ залуу тэдэнтэй огт адилгүй, харваас онцгойрдог бололтой юм. Охид түүнтэй уулзахаараа тогтворгүй, цухалдуу болдог, энэ аллагын тухай үймээнээс болж бүр ч байж яддаг болсон гэнэ. Гэхдээ Руди энэ залуу үнэхээр асуудалтай гэж байна.
- Тэгвэл Руди яагаад одоо л дөнгөж утасдаж байгаа нь энэ вэ? гэж Райли сонирхлоо нууж ядан асуулаа.
- Тэр залуу дөнгөж сая дахиад ирсэн гэнэ. Тэгээд бидэнд мэдэгдэж байгаа юм байна.
- Биднийг очих үед тэр нөхөр аль хэдийн арилаад өгсөн байх биз. Гэсэн ч очиж шалгаж үзэх хэрэгтэй. Сэжигтэн байдаггүй юм аа гэхэд тэнд байгаа эмэгтэйчүүдтэй ярилцаж түүний талаар юу мэдэж байгааг олж мэдье гэж Билл санал болгов.

Райли Хэнкийн уралдаанд байсан ихэнх эмэгтэйчүүдтэй ярилцахад хичнээн хэцүү байсныг санаад

- Тэнд ХМТ-с явж байна гэж хэлээд очвол юу ч олж долоохгүй, сэжигтний барааг олж харах ч үгүй. Охид бидэнд ганц ч үг ган хийхгүй шүү гэлээ.
- Тэднийг яаж ийгээд яриулах л хэрэгтэй дээ гэж Морлей зүтгэхэд бүгд чимээгүй бодол болцгоож, эцэст нь Райли яахаа шийдэн
- Тэднийг яриулах ганц л арга бий гэхэд нөгөө хоёр нь түүн рүү харцгаав.
- Би нууцаар тэдний дунд орно.
- Яг яаж тэр вэ? гэж Морлей тодруулбал
- Би биеэ үнэлэгчидтэй нэгдэнэ гэтэл Билл байсан байрандаа гацаж, Морлей түүн рүү хөмсгөө зангидан ширтлээ.
- Ачааны машины зогсоол дээр үү дээ? гэж Билл ээрэн асуухад Райли үг дуугүй толгой дохив.
- Хэтэрхий аюултай шүү дээ. Чи өөрөө өөрийгөө алуурчдад өгөөш болгож байна гэж Билл эсэргүүцнэ.

Райли түүнтэй санал нэгдэж байсан боловч цаг хугацааны давчуу байдал, бусад охидын амь насыг бодвол хойшоо суух арга байсангүй.

- Санахын ч хэрэггүй. Би үүнийг зөвшөөрөхгүй гэж Морлей дургүйцтэл Райли босоод
- Надад зөвшөөрөл хэрэггүй, би өөрөө мэдээд ажиллана гэлээ.

_________________
PEPPA PIG


Top
   
PostPosted: Mar.26.18 9:29 pm 
Offline
Дархлагдсан Гишvvн
Дархлагдсан Гишvvн
User avatar

Joined: Dec.12.03 3:18 pm
Posts: 1211
Location: In the end
ХОРИН ТАВДУГААР БҮЛЭГ

Билл ХМТ-с зээлдэж авсан том машинаа Цөлийн Хаадын зогсоол дээр бусдын анхаарал татахааргүй хол боловч бас ирж, явж буй хүмүүсийг бүгдийг нь харж чадахаар зайнд байрлуулав. Хэрэв Райли биеэ үнэлэгчийн дүрээр ажиллахаар бол тэр ч бас ачааны машины зогсоол дээр ажиллах болно гэж зүтгэжээ. Яг үнэндээ Билл нууцаар ажиллах хичнээн аюултай байсан ч хамаагүй маш зөв санаа гэдэгтэй санал нэгдэж байлаа. Хэрэв тэдний хайж буй алуурчин үнэхээр энүүгээр эргэлдэж хохирогчдыг олзолдог бол Райли түүний анхааралд өртөж, бүр хэргийн газар дээр нь барьж авч ч магадгүй билээ.

Райли замаараа ийм ажилд тохирохуйц хувцас авчихаад ирнэ гэсэн тул одоохондоо харагдахгүй байснаас гадна анхнаасаа энд ирмэгц шууд уушийн газар руу явж, тэндээ ажиллах эхлэхээр төлөвлөсөн учир Билл үйл явдлыг гаднаас нь ажиглаж, хэрэгтэй гэж үзвэл түүнд нэмэлт хүч болж, хамгаалахаар болсон юм. Азаар хүнсний дэлгүүр, Игуана уушийн газар хоёр нэг барилга дотор зэрэгцэн байрладаг тул Билл орсон гарсан хэнийг ч хянаж чадахаар болжээ. Тэр мөн эндэхийн эмэгтэйчүүдтэй ярилцаж тэднийг айлгадаг эрэгтэйн талаар бага ч болов мэдээлэл нэмж олж авахыг эрмэлзэж байлаа. Энэ эр бүсгүйчүүдтэй тун хачин байдлаар харилцдаг учраас л тэд түүнээс айдаг нь илэрхий бөгөөд тэр нь яг юу байж болохыг Билл тааж ядан байв.

Мэдээж эмэгтэйчүүд ХМТ-н мөрдөгчтэй ярилцана гэж зүүдлээд ч хэрэггүй тул Билл тэдний үйлчлүүлэгч болж жүжиглэхээр шийджээ.

- Энд сонирхол татах юм юу ч алга шив дээ гэж чанга дуугаар өөртөө хэлээд машинаасаа гарч хаалгыг нь налаад эмэгтэйчүүдийг сонирхож буй аятай зогсов.

Түүний нүдэнд дэлгүүрийн урд зогсож буй задгай хувцасласан дөрвөн бүсгүй өртсөнд тэр тэднийг чиглэн даллалаа. Бүсгүйчүүд бүгд түүн рүү харахад тэр инээмсэглээд машин руугаа толгой дохив. Гэтэл эмэгтэйчүүд түүн рүү хором хэртэй ширтснээ бие бие рүүгээ налан бөөгнөрсөн ч түүн рүү алхам ч ойртсонгүй.

"Би ямар нэгэн юм буруу хийчих шиг боллоо" гэж тэр бодоод эгнэн зогссон машинууд дундуур байшинг чиглэн явж буй өөр нэг хэсэг бүсгүйчүүд рүү шүгэлдэв. Тэд түүн рүү харахад Билл гар даллаж, харин бүсгүйчүүд барилга руу хурдлан алхлаа.

Гэнэт түүний хажууханд эмэгтэй хүний хоолой сонсогдов.

- Өнөөдөр торонд чинь загас орохгүй байна уу даа?

Билл дуу гарсан зүг рүү харвал биеэ үнэлэгч гэдэг нь илэрхий нэгэн эмэгтэй түүнийг чиглэн ирж байлаа. Тэрээр харьцангуй ахимаг насны харагдах агаад хачирхалтай зузаан нүүрний будаг, тийм гэж хэлж боломгүй час улаан үс, бие галбирын эвдэрсэн байдал нь залуу харагдах оролдлогыг нь бүр ч дордуулсан шинжтэй. Бүсгүй Биллтэй хажууд ирж машиныг нь налан зогсоод

- Хажууд чинь тамхи татвал дургүйцэхгүй биз? Миний олон муу зуршлуудын нэг байгаа юм гээд тамхиа шууд асаан гүнзгий сорлоо.
- Мартсанаас намайг Опал гэдэг.
- Намайг Жерри гэдэг гэж Билл хариулахад эмэгтэй хяхтнасан дуугаар инээд алдав.

"Миний хэлсэнд итгэсэнгүй дээ" гэж Билл бодлоо. Тэр энэ хавиар эргэлддэг хүмүүс ихэвчлэн нэрээ худлаа хэлдэг гэдгийг мэддэг ч гэнэт юу хийхээ мэдэхээ больж, сандарч байгаагаа анзаарлаа. Тэр нууцаар ажиллалгүй олон жил болсны дээр өмнө нь хэзээ ч биеэ үнэлэгч авах гэж буй хүн болж жүжиглэж байсангүй. Ингээд тэр

- Хоёулаа жоохон ярилцвал ямар вэ? хэмээн асуухад эмэгтэй дахин хөхөрч
- Чи энд анх удаа ирж байгаа юм байна тийм үү? гэлээ.
- Тэгж хэлж болох л юм гэж Билл хариултал эмэгтэй түүнийг нудран
- Цагаа зугаатай өнгөрүүлэхээр ирсэн бол буруу л газраа сонгож дээ гэлээ.
- Яагаад вэ? Би эндээс охид элбэг олддог гэж дуулсан юмсан.

Эмэгтэй дахиад л тачигнатал хөхрөн

- Том тэрэгний жолооч нарын хувьд ч тийм л дээ. Гэхдээ чи харваас жолооч биш байна. Бүр жолооч шиг ч харагдахгүй байна. Эндэхийн охид том машин унаж ирээгүй хэнтэй ч зугаацдаггүй юм. Аюулгүй байдлын дүрэм гэх үү дээ гэснээ Биллийн биед өдсөн шинжтэй наалдаж
- Харин би бол бусдаас өөр, үйлчлүүлэгчдээ шилж сонгоод байдаггүй. Яахав намайг жишээ нь эрэлт нийлүүлэлтийн хуулийн золиос гэж нэрлэж ч болно. Миний "нийлүүлж буй эд" он жилийн уртад элэгдэж муудсан учраас би элдэв янзын шаардлага тавьдаггүй л дээ гэснээ
- Бас би цагдаа нарт ч үйлчилж чадна гэж чихэнд нь шивнэх нь тэр.

Билл агдасхийн цочиход Опал ч үүнийг нь анзааралгүй өнгөрөөсөнгүй

- Санаа зоволтгүй, надад цагдаа нартай арсалдах ямар ч асуудал байхгүй. Би үүнийг ойлгохоор хэтэрхий олон удаа шоронд орж байсан. Хэрэгтэй гэвэл би тэнд ч ажиллаж чадна гэлээ.

Билл тун эвгүй байдалд орсон мэт санагдсан ч худлаа хэлэх шаардлагагүй гэдгээ ойлгоод тэмдгээ гарган түүнд харуулж

- Би цагдаа биш, ХМТ-н мөрдөгч л дөө гэв.
- Өө бүр үү? хэмээн Опал хөгжилтэйгөөр дуу алдаж
- Чи тэгвэл "Хүний Наймааны Эсрэг Жолооч Нар" хөдөлгөөнийхөнтэй уулзахгүй яасан юм бэ? Тэд чамд ачааны машин гаргаж өгч чадна, тэгээд чи энд жинхэнэ жолооч шиг ирж болно шүү дээ гэлээ.
- Би тэднийг сайн залуус гэж дуулсан юм байна. Гэхдээ би энд хамтрагчдаа туслах гэж л ирсэн, тэгээд ч бид биеэ үнэлэгчдийг барихаар ирээгүй гэж Билл тайлбарлав.
- Тэгвэл бүр л сайн биз. Би ямар ч үйлчилгээ үзүүлж чадна, бас зүгээр л ярилцаж ч болно шүү. Би тэрэндээ ч сайн гээд Опал гараа сунган алгаа дэлгэхэд Билл түүний юу хэлж байгааг ойлгоод түрийвчээ гарган түүнд зуун долларын дэвсгэрт сарвайв.
- Хөөх, энэ мөнгөнд чинь би зөндөө их зүйл ярьж өгч чадна гэж тэр дуу алдаад мөнгийг авч энгэртээ хиймэгц
- Би ил задгай газар ажлаа хийдэггүй болохоор хоёул машинд чинь сууцгаавал ямар вэ? Тухтайхан байсан нь дээр биз дээ? гэлээ.

Биллийн дотор эвгүйрхэн толгой нь эргэсэн ч машин руугаа очиж зорчигчийн талын хаалгыг онгойлгон эмэгтэйг суулгаад өөрөө жолоочийн суудалд суулаа. Опал тамхиа суунаглуулан татсан хэвээр л байв. Билл одоо гол яриандаа орох нь зүйтэй гэж шийдээд

- Би саяхан энд байдаг охидын нэг алга болсон гэж дуулсан гэж эхэллээ.
- Энүүгээр байдаг охид байнга л алга болж байдаг болохоор чи хэн гэдгийг нь тодруулахгүй бол болохгүй шүү.
- Түүнийг Кловер гэдэг байсан гэсэн гэж Биллийг хэлтэл Опал гунигтайгаар санаа алдаад
- Өө тийм, Кловерийг мэднэ шүү. Тэр охин Т.Р гэж өөрийгөө нэрлэсэн нэг залуугаас үхтлээ айдаг байсан. Өнгөрсөн долоо хоногт тэр залуу түүнд алмаазан ээмэг ч гэлүү дээ, ямар ч байсан үнэтэй эд л бэлэглэх гэж оролдсон гэсэн. Зугаацах хүүхэн хайсан энгийн эрчүүд, тэр дундаа Цөлийн Хаад хавиар эргэлддэг нөхдүүд хэзээ ч иймэрхүү бэлэг сэлт өгөөд байдаггүй болохоор Кловер тэр залууг өөрт нь ямар нэгэн муу юм хийх санаатай ингэж байгаа байх гэж айсан байсан гэж ярилаа.
- Тэр залуу Кловерийг хулгайлсан гэж чи бодож байна уу? гэж Билл асуухад Опал толгой сэгсрээд
- Өө үгүй, яалаа гэж. Кловер түүнтэй хамт огт яваагүй. Харин ч тэр түүнээс зугтан эндээс, Финиксээс явсан, магадгүй бүр мужаас ч гарсан байж мэднэ. Кловер тэр залуу өөрийг нь хэзээ ч олохгүй тийм газар руу зугтана гэж ярьж байсан. Би түүнийг тэр залуу өөрт нь үнэн сэтгэлээ анхаарал хандуулж байна гэж үнэнээсээ итгээд, хэтэрхий сүржигнээд байна, тэр бусад охидод ч гэсэн олон янзын бэлэг өгдөг байж таараа гэж хэлж байсан. Гэхдээ л Кловер миний үгийг огт тоогоогүй, одоо хаана байгааг мэдэх юм алга гэж ярингаа Билл рүү ойртон гуян дээгүүр нь гараа явууллаа.
- Мартсанаас чи надтай ярилцахаас илүү юм хийж болно шүү. Зүгээр л сануулж байгаа юм.

Билл түүний гарыг зоригтой холдуулж байтал Райли нүдний буланд бар руу алхан орж байгаа нь үзэгдэв. Райли өөрт нь тун аятайхан зохисон боловч хэтэрхий богинохон шорт өмсөж, дэндүү гүнзгий ухлаадастай цамцныхаа товчийг тайлсны дээр бэлхүүсээ тодотгож, үсээ өөр маягаар засуулжээ. Ингээд ч зогссонгүй, тэр тогтохын аргагүй өндөр өсгийт дээр гунхалзан алхсаар Билл рүү ганц ч харц чулуудалгүй уушийн газар руу чигээрээ яваад орчихов. Үнэндээ тэр гайхалтай халуухан харагдаж байлаа.

Одоо түүнийг харж байх цаг нь болсон тул Билл ажилдаа орохоор шамдаж, үүнийхээ хажуугаар Опалаас нэмж юм олж мэдэж магадгүй хэмээн найдан, ямар асуултаа тавихаа бодож эхлэв.

***

Тэрээр зогсоолд тависан машин дотроо сууж байтал нэгэн эмэгтэй уушийн газар руу явж орох нь харагдлаа.

"Гэгээн тэнгэр минь. Тэр өөрийгөө үнэхээр янхан шиг харагдаж байна гэж бодсон юм байх даа" гэж тэр бодоод хөх инээд нь хүрнэ. Энэ эмэгтэйн хүзүүнд аягүй бол ХУУЛЬ САХИУЛАГЧ гэсэн томоос том тэмдэг зүүлттэй байгаа биз. Иймд тэр эргэн тойрноо нэгжин харсан боловч түүнийг дагалдан яваа хүн харагдсангүй.

Ямартай ч энэ эмэгтэй түүнийг хайж яваа гэдэг нь гарцаагүй учир түүний сонирхож төрж эхэллээ. Тэр эндэхийг яаж олж ирж чадав аа? Хууль сахиулахынхан янхан авдаг бүх эрчүүдийг шалгахаар шийдсэн юм болов уу? Хэрэв тийм бол тэд тун ч буруу газраас хайж байна даа. Эсвэл тэр аймхай жижигхэн янхан охин гомдол гаргаснаас болж энэ цагдаа энд ирсэн юм болов уу?

Гэвч түүнд энэ бүхэн хамаагүй, энэ эмэгтэй түүний үдшийг баллах учиргүй. Түүний хувьд тэр зүгээр л бүгдийг улам адал явдалтай, сонирхолтой болгож байгаа нэгэн аж.

Тэр өмнө нь хэзээ ч эндээс хохирогчоо авч байгаагүй боловч яагаад ч юм ийшээ татагдан, үе үе ирдэг байв. Тэр гудамжны биеэ үнэлэгчдийг ядуусын хорооллоос эргүүлдэх дээрээ ч тулаагүй байтал гүрвэлүүд дундаас таашаал эрнэ гэдэг бүр ч доошоо орсон явдал болсон юм. Бас үзэмжгүй, хямдхан түрээсийн машин ч унах хэрэг ч гарч. Түүний өөрийн үнэтэй ганган машин ийм газар үнэхээр тохирохгүйн дээр буруу хүмүүсийн анхаарлыг татаж, өөрөө өөртөө аюул учруулж болох билээ.

Үүн дээр нэмээд түүнд өөр асуудлууд тулгарч эхэлжээ. Түүний хийсэн аллагуудын талаар мэдээ хаа сайгүй тарснаас болж гудамжны янхнууд хүртэл маш сонор сэрэмжтэй болсны дээр Жэйбюрдын бялдаржуулах төвийг цагдаа нар орвонгоор нь самран хааж орхисон юм. Бараа бологчдын үйлчилгээнд бүр найдаад ч хэрэггүй агаад Иштар Хэйнс гэгч тэр өөдгүй гичий хувийн нууц гэдгийг мэддэггүй новш аж.

Хамгийн хачирхалтай нь тэр Цөлийн Хаад дахь янхнуудад яагаад ч юм татагдаад байлаа. Тэд гудамжны биеэ үнэлэгчдээс ч илүү өлөн хэдий ч элдэв ярдаг зан гаргах нь ховор, тэднээс хавьгүй эрүүл, тун ч булзамхай зантай бөгөөд түүн дээр барагтай ирэхгүй байгаа юм. Тэр нэгэнтээ янхнууд дээр хэзээ ч өөрөө түрүүлж очихгүй гэж шийдсэн тул шууд уулзаж ярилцана гэдэг байж болшгүй хэрэг.

Уул нь Кловер бусдаас өөр, түүнтэй дотно харьцаж эхэлж байсан ч тэр алдаа гаргаж янхныг айлгаж орхижээ. Түүний дэндүү өгөөмөр зан л түүнд айдас төрүүлж, өөрөөс нь зугтахад хүргэсэн юм шиг санагдсан тул тэр өөртөө янхнууд түүний гарт бүрэн ортол дахиж хэзээ ч үнэт эдлэл санал болгохгүй гэдгийг дахин дахин сануулж явлаа. Тэгтэл түүнд Кловерийн хэлсэн үг санаанд нь оров.

"Би эндээс дахиж ирэхгүйгээр арилж өгнө. Намайг хайгаад ч хэрэггүй, чи намайг олохгүй."


Инээд хүргэм өрөвдөлтэй янхан яаж өөрийг нь түүнд зориулж цагаа үрнэ гэж бодсон юм бол?

Харин уушийн газар руу явж орсон эмэгтэй огт өөр шинэ зүйл, онцгой сорилт байлаа. Тэр хэзээ ч галаар наадаж, азаа туршиж байсан удаагүй, түүнд муурын сахлаар оролдох хэрэг гарч байсангүй. Энэ эмэгтэй түүний машинд сууна гэдэг нь тодорхой. Харин дараа нь яах вэ?

Түүн дээр хийж болох увайгүй үйлдлийн талаарх зөвхөн бодол л түүнийг байж суухын аргагүй тэчъяадуулж байсан ч тэр яаран хөдлөхийг хүссэнгүй, харин ч боломжийг хүлээн суухаар шийдэв.

_________________
PEPPA PIG


Top
   
PostPosted: Mar.27.18 2:28 pm 
Offline
Гишvvн
User avatar

Joined: Aug.25.03 11:36 am
Posts: 6433
Danke schön! :wd:

_________________
:f01:


Top
   
PostPosted: Apr.07.18 1:39 pm 
Offline
Дархлагдсан Гишvvн
Дархлагдсан Гишvvн
User avatar

Joined: Dec.12.03 3:18 pm
Posts: 1211
Location: In the end
ХОРИН ЗУРГААДУГААР БҮЛЭГ

Райли уушийн газар руу орж явахдаа өөрийгөө бараг л хувцасгүй нүцгэн байгаа мэтээр төсөөлөв. Тэр наашаа ирэх замдаа байж боломгүй бариу шорт, хямд өндөр өсгийт, ганц нэг нүүрний будаг аваад, шатахуун түгээгүүрийн угаалгын өрөөнд сольж амжжээ. Райли Хэнкийн Уралдаанд байсан гүрвэлүүдийн нас нь явж, гоо үзэсгэлэн нь гундан, жин нэмж царай алддагийг харсан тул залуухан харагдах гэж оролдоогүй хэдий ч богино шорт нь түүний булчинлаг хөлийг ил тод харагдуулж байлаа. Тэр биеэ үнэлэгчид ер нь бялдаржуулах төвд, гэхдээ Жэйбюрдынх шиг биш жинхэнэ төвд явдаг эсэхийг бодож үзсэн ч хариулт нь тун эргэлзээтэй санагдав.

Ядаж гадсан өсгийт дээр чөлөөтэй алхаж ч чадахгүй байсан нь Райлид сул дорой болж байгаа мэт санагдан, зодолдох юм уу зугтах хэрэг гарвал хөл нүцгэн гүйнэ гэж шийдэв. Энэ бүгдээс хамгийн муу нь тэр буугаа хаанаа ч авч явах аргагүй болсон тул яах ч аргагүй машиндаа үлдээлээ.

Гэхдээ сул дорой, хэн ч халдаж чадахаар харагдах нь түүний ажлын үндсэн зорилго байсан учир Райли биеэ үнэлэгчид байнга ийм байдгийг ухаараад тэднийг улам их өрөвдөв. Байнга ийм байдлыг мэдэрнэ гэдэг хичнээн хөөрхийлөлтэй вэ?

Райли энэ бүгдийг яарч сандран богино хугацаанд амжуулсан тул өөрийгөө жинхэнэ биеэ үнэлэгч шиг харагдахгүй байх вий хэмээн гэнэт санаа зовлоо. Түүний анзаарснаар ихэнх гүрвэлүүд өөрийнхөө биеийн хамаг нандин хэсгүүдийг бусдад ил харуулахаас ичдэггүй бол Райли тийм байж чадахдаа тун их эргэлзэнэ.

Бамбай нь томорч хэт таргалсан эмэгтэй барны ард зогсох агаад Райли түүнийг энэ газрын эзэн Руди Лафам гэдэгт эргэлзсэнгүй. Райли ийшээ ирэхийнхээ өмнөхөн Рудид өөрийгөө очиж яваа гэдгээ утсаар хэлээд нэрээ Тина гэж хэлж таниулахаар тохиролцжээ. Иймд Райли баар руу шууд чиглэн очсон ч Тина гэдэг үгийг бодож амжихаас өмнө Руди түүнийг олж хараад илт санаа нь зовсон төрхтэйгөөр

- Өө гэгээн тэнгэр минь хэмээн дуу алдаж, хажуу ширээнд сонин гарчиглан сууж байсан булчинлаг эрийг дуудан
- Бурт, эндэхийг ганц минут харж байгаач гэлээ.

Бурт босч баарны ардуур ороход Руди зөрж гарч ирээд Райлигийн гарнаас нь зөөлхөн барьж

- Хоёулаа ийшээ явъя гэв.

Райли түүнийг даган харанхуй булан дахь хүнгүй ширээнд очиж суухад Руди

- Би чамайг энд нууцаар ажиллана гэж ойлгосон юмсан гэлээ.
- Тийм ээ гэж хэлэхдээ Райлигийн итгэл нэг л сулраад эхлэв.
- Тэгээд чи замаараа үнэтэй дэлгүүр ороод энэ хувцаснуудыг шинээр нь худалдаж авсан юм биз дээ? гэж хэлэхдээ Руди тоглоом шоглоом хийж байх шиг сонсогдсон хэдий ч Райли үнэндээ яг хэлснээр нь хийсэн байлаа.
- Би тун яаруу явж байсан юм.
- Өө гэгээн тэнгэр минь гэж Руди дахин дуу алдсанаа
- Чи ямар ч тэнэгийн нүдэнд илт буруу харагдахаар хувцасласан байна шүү дээ. Манай эндэхийн охид хэзээ ч шинэ хувцас өмсдөггүй. Тэд үргэлж хуучин хувцасны дэлгүүр, гологдол бараа зардаг газруудаас хямдхан, хуучин юм олж угладаг. Чи ийм маягаар хэзээ ч эндэхийн охин шиг харагдаж чадахгүй. Чи замдаа хэн нэгэнтэй тааралдсан уу? гэж асуулаа.

Райли машины зогсоолын хажуугаар гарахдаа өөр рүү нь хэдэн охид илт хачирхан ширтэж байсныг санаад толгой дохив.

- Тэд чамайг хараад огт баярлаагүй гэдгийг тогтоогоод авчих. Өдийд бараг бие биендээ энд цагдаа ирсэн гэдгийг дуулгаа биз
- Би энд тэднийг барих гэж ирээгүй.

Руди түүний санааг ойлгосон шинжтэй толгойгоо хөдөлгөөд

- Гэхдээ яахав, хоёул үүний учрыг олно. Би түрүүн утсаар хэлсэн дээ, манай зарим охид өөрийгөө Т.Р гэж нэрлээд байгаа өнөөх эрийг энд олж харсан байна. Өнөөдөр бол ирээгүй байна л даа. Гэхдээ тэр гэртээ харих замдаа ч юм уу ямартай ч энүүгээр байнга ирдэг юм. Би эндээс урд хаалга, үүдний хэсэг, агуулах руу ордог хэсгийг сайн олж харж чаддаг болохоор тэр хүн орж ирлээ л бол би түүнийг алдана гэж байхгүй гэлээ.

- Та энэ хүний талаар надад юу хэлж чадах вэ? хэмээн Райли асуувал

- За ямартай ч энэ хүн ачааны тэрэгний жолооч биш гэдэг нь харваас илт байхад л футболка, жинсэн өмд өмсөж эндэхийн үйлчлүүлэгчдийн нэг болох гэж оролддог. Гаднаас нь харахад жолооч нарынх шиг бие бялдаргүй, тэдэнтэй төстэй юм юу ч байхгүй, бүр хэл яриа нь хүртэл огт өөр. Тэр энүүгээр үе үе эргэлдэж, охидтой яриа өддөг ч хэзээ ч тэднийг авах гэж оролддоггүй, бүр тэгэх гэж хичээдэг ч үгүй нь их сонин. Яг л нэг өөр санаа тээгээд яваад байх шиг байдаг юм. Сүүлийн үед мэдээгээр гараад байгаа зүйлсээс болоод би энэ хүнийг маш муухай санаа агуулж яваа байх гэж айсан, тэгээд л би залгаж мэдээлэл өгсөн дөө.
- Тэр ямархуу төрхтэй хүн бэ?
- Дундаж биетэй гэхүү дээ. Цайвар шаргал үстэй, үргэлж саравчтай малгай өмсөж, том нүдний шил зүүдэг. Харваас үнэтэй хувцас өмссөн байдаг юм гээд Руди танхимыг тойруулан харснаа

- Өө тэр тэнд байна, танхим руу орж ирж яваа хүн гэв.

Райли тэр хүнийг юу юугүй барьж авахаар хөөцөлдөж болохгүй, тэгээд ч эхлээд Биллтэй зөвлөлдөх хэрэгтэй гэдгээ мэдэж байсан тул

"Сэжигтэн хараанд өртлөө, би араас нь явах гэж байна. Уушийн газрын гадна уулзъя" хэмээн зурвас бичив.

Түүний төлөвлөгөө их энгийн. Тэр ердөө л энэ эрийг өдөж эндээс дагуулан гарахад Билл гадаа бэлэн хүлээж байх агаад Билл тэр хоёр түүнийг энгийн аргаар өдөөн хатгах замаар байцааж, аз таарвал бүр үнэнийг нь хэлүүлэн барьж авч ч магадгүй аж. Гэвч энэ бүхнийг бодмогц Райли өөрийн мэдэлгүй гэнэт маш их айж байгаагаа мэдэрлээ. Тархинд нь гүн харанхуй, бамбарын дөлийн зураглал зурсхийн бууж, өмнө нь нэг удаа мангасанд баригдаж тамлуулан байснаа давтан дахин нэг өөр мангас руу өөрийн зоргоор очих гэж байгаагаа ухаарав.

Гэвч одоо өмнөх зовлон шаналал, дарамтыг бодож зорилгоосоо хазайх цаг биш, тэгээд ч энэ удаа түүнд ар тал бий, түүний хамтрагч яг гадаа байгаа шүү дээ. Иймд Райли босч, танхимын сүүдэртэй хэсэгт нүүрээ нуун зогсоо өнөөх эр рүү дөхтөл цаадах нь бүр цаашаа харчихав. Райли энэ хүнийг ямар ч хамаагүй аргаар дагуулж гарахаар шийдсэн тул тээнэгэлзэх цаг байсангүй, ядаж л түүний царайг харж, үнэхээр алуурчин байж болох эсэхийг шинжилж үзэхийг хүсч байлаа. Тэр түүнийг чиглээ ердөө хоёр алхтал гэнэт түүний зам дээр эхлээд нэг эмэгтэй хөндөлсөн зогсож, юу болоод байгааг ойлгож амжаагүй байтал дахиад хоёр эмэгтэй тулаад ирэв. Эмэгтэйчүүд харваас биеэ үнэлэгчид байх агаад, галзууртлаа уурласан шинжтэй харагдана.

- Хатагтай нар аа, бидэн дээр шинэ охин иржээ. Намайг Жюл гэдэг, чи хэн юм? гэж эхний эмэгтэй заналхийлсэн өнгөөр түүнээс асуулаа.
- Тина гэж Райли хариулаад түүний хажуугаар зөрөхийг оролдтол гурван эмэгтэй түүний замыг хааж, Райли замаа буруулан ширээ тойрон гарахыг оролдсон боловч тэд дахиад л түүнийг явуулсангүй.

Райли яахаа мэдэхгүй тулгамдлаа. Тэр тоймгүй олон удаа өөрөөсөө илүү хүчтэй, хатуу ширүүн эрчүүдийг хэмх нүдэж байсан тул эдний оронд одоо гурван эрэгтэй хүн зогсож байсан бол юу ч биш байх байв. Гэвч эмэгтэйчүүдийг яах билээ? Тэр эднийг зодох талаар төсөөлж ч чадахгүй байсан ч өөр яахаа бас мэдэхгүй, нэмээд нууцаар ажиллаж байгаагаа ч мэдэгдэхийг хүссэнгүй.

- Эелдэг байгаарай, бүсгүй. Чамд юу хэрэгтэй юм? Биднээс юм нууна гэж бодоогүй биз? хэмээн Жюл Райлигийн бараг нүүрэнд нь наалдах шахан асуулаа.
- Тэр өөрийгөө цагдаа гэдгийг хэлэхгүй байгаа юм биш үү? гэж нөгөө хоёр эмэгтэйн нэг нь зандартал гэнэт тэдний ард

- Цагдаа гэсэн үү? Дасти цагдаа биш ээ, Жюл түүнийг тайван орхи, бусад нь ч гэсэн алга болцгоо гэсэн эрэгтэй хүний дуу гарлаа.

Райли эргэн хараад танил царай түүнийг чиглэн ирж явааг харав. Тэр энэ хүнийг Хэнкийн Уралдааны газраас Жиллиг аврахад тусалсан Рекс болохыг таних гэж тархиа сайтар ухах хэрэг гарлаа. Рекс дөнгөж сая л орж ирэв бололтой, Райли түүнийг өмнө нь энд байхыг хараагүй билээ. Рекс түүнийг таниад, тархиа ажиллуулан хурдан хөдөлж, түүнийг аварч байгаа нь гарцаагүй.

Эмэгтэйчүүд Рексийг гайхан харсан боловч түүнийг таньдаг гэдэг нь илт, Рекс Райлигийн гараас хөтлөн явахад нь ч садаа болсонгүй.

- Дасти, чи хаагуур байсан юм бэ? Би чамтай дахиж уулзахгүй нь л гэж бодож байлаа шүү гэж тэр хэлэнгээ ууртай янхнуудаас холдон явлаа.
- Би завгүй байсан юм гэж Райли чанга хэлснээ түүний чихэнд
- Би нэг хэрэг дээр ажиллаж байгаа, хөдлөх хэрэгтэй байна гэж шивнээд танхимын гол руу үл мэдэг дохингоо түүний гарыг тавиуллаа.
- Муу залуустай хөөцөлдөж байгаа юм биз дээ? Үзүүлээд өг, бүсгүй хэмээн Рекс хариу шивнэнгээ түүнийг дэмжсэн шинжтэй мушийв.

Райли Рексээс салаад танхим руу эргэн ирсэн боловч Рудигийн зааж өгсөн түрүүний эр алга болчихжээ. Тэр эргэн тойрноо харвал уушийн газраас дэлгүүр рүү гарсан нэг хаалга байх агаад өнөөх эр тэр хаалгаар гарснаас зайлахгүй. Райли түүнийг гүйцэж очоод өдөж хүссэндээ хүрч магад гэсэн өчүүхэн найдлагатайгаар хурц гэрэлтэй дэлгүүрийн хаалгаар ортол энэ удаа түүний хайж яваа нь бус жинхэнэ ачааны машины жолооч нар дэлгүүрээр дүүрэн байв. Тэдний дундаас хоёр ч жолооч түүн рүү шуналтай харц шидэж, нэг нь бүр дөхөж ирсэн хэдий ч Райлид ийм юманд үрэх цаг байхгүй байсан тул гартаа барьсан жижиг цүнхнээсээ ХМТ-н тэмдгээ гарган тэдэн рүү гялсхийн харуулвал түүн рүү ирж явсан эр замдаа гацаж, өөр нэг нь тавиур дээр байсан цагираган боовыг гэнэт шимтэн сонирхож эхэлснээр энэ хэрэг дууслаа. Харин Райли дэлгүүр дундуур явсаар хаалгаар гарч гадаа гарвал нүдэнд өртөх хэн ч байсангүй, зөвхөн Билл л түүнийг зурвасыг авсан бололтой уушийн газрын гадаа түүнийг хүлээн зогсож байлаа.

***

Байшингийн нөгөө талд нэгэн эр түрээсийн машинаа асаангаа саяны болсон явдалд өөрийгөө зүхэж байв. Үнэн гэвэл тэр өнөөх эмэгтэйг түүн дээр хүрээд ирвэл яахаа огт төлөвлөөгүй байжээ. Тэр эмэгтэй түүний царайг харсан болов уу? Бараг үгүй байх.

Эмэгтэйг сууж байсан газраасаа илт яаран босч ирэхэд тэр дэлгүүр рүү ордог хаалгаар гарч бусад ачааны машины жолооч нарын дунд нуугдан дэлгүүрээс гарч амжжээ. Тэр гарч явах замдаа уушийн газрын гадаа нөгөө эмэгтэйн хамтрагч болов уу гэмээр эрэгтэй хүн зогсож байгааг ч харсан юм. Гэвч тэр энэ хамтрагч нь түүнийг бусад жолооч нарын дундаас олж хараагүй гэдэгт найдангаа бусад жолооч нараас сугарч, байшингийн буланг тойрон машиндаа суулаа. Энэ удаа тэр цэвэрхэн мултарч.

Хормын турш тэр өнөөх эмэгтэй дээр машинтайгаа очин, түүнийг суулгаж аваад яахыг нь үзэхийг туйлгүй их хүсэв. Гэвч энэ эмэгтэй болон түүний хамтрагчийнх аль аль нь шүдээ хүртэл зэвсэглэсэн гэдэг нь ойлгомжтой агаад угаас тэдэнтэй ойрхон байсан нь өөрөө маш аюултай үйлдэл байлаа.

"Би ямар тэнэг юм бэ?" хэмээн тэр өөрийгөө хараана.

Тэр юугаа бодож ингэж явдаг байна аа? Чухам хэзээнээс тэр муур хулгана болж хөөцөлдөхөөс ханамж авдаг болчихов? Энэ бол түүний зугаацдаг зүйл биш.

"Үүнээс хойш ийм утгагүй хямд зүйлтэй зууралдахгүй" гэж тэр өөртөө амлалаа.

Одооноос эхлэн тэр үнэн сэтгэлээсээ таашаал авдаг зүйлс болох цочирдол, дуу алдах чимээ, амь гарахыг хичээх тэмцэлдээн, эцэст нь үүсдэг анир чимээгүйг л эрж хайх болно, үүнийгээ удахгүй хийж өөрийгөө баярлуулна гэдгээ тэр өөртөө хэлэв.

_________________
PEPPA PIG


Top
   
PostPosted: Apr.08.18 10:32 pm 
Offline
Гишvvн
User avatar

Joined: Aug.25.03 11:36 am
Posts: 6433
Баярлалаа, Цэко.

Жич: Энэ сэдвийг уншиж байгаа хүмүүс байвал сэтгэгдэлээ илэрхийлээрэй. Орчуулж байгаа хүний хөдөлмөрийг хүндлэх хэрэгтэй шүү :col:.

_________________
:f01:


Top
   
PostPosted: Apr.08.18 11:36 pm 
Offline
Жирийн Нэгэн Гишvvн
Жирийн Нэгэн Гишvvн

Joined: Dec.08.16 12:10 pm
Posts: 12
Tseko-d mash ih bayrlaj baigaa shu, uneheer mundag. Tsag zav, setgel zurhee gargaj iim goy zohiol orchulj ugch bn shu de. Bi huvidaa ehled unshij baisan odoo bol negmusun buunuur n unshih geed l huleged l bainga ergeldej uzed l suuj bn tun sonirholtoi zohiol blhr dund n orchulga huleegeed bhr amt n sulrah geed bgn, teged l biee barij bn kkk. Gehde Tsekog shahahguie zav bolomjoroo l oruularai harin zaaval duusgarai l gej guiya dahin bayrlalaa


Top
   
PostPosted: Apr.10.18 1:20 am 
Offline
Өсөх Ирээдvйтэй Гишvvн
Өсөх Ирээдvйтэй Гишvvн

Joined: Apr.10.18 1:14 am
Posts: 8
Уншиж байгаа шүү.үнэхээр гоё зохиол байна баярлалаа


Top
   
PostPosted: Apr.10.18 9:04 am 
Offline
Дархлагдсан Гишvvн
Дархлагдсан Гишvvн
User avatar

Joined: Dec.12.03 3:18 pm
Posts: 1211
Location: In the end
Яанаа магтсанд баярлалаа, би хувьдаа өмнөх орчуулагч шиг хурдан орчуулж оруулж чадахгүй байгаадаа санаа зовоод л яваад байгаа. :cheerleader:

_________________
PEPPA PIG


Top
   
PostPosted: Apr.12.18 11:49 pm 
Offline
Шинэков Гишvvн
Шинэков Гишvvн

Joined: Mar.06.18 9:16 pm
Posts: 2
Уншиж байгаа шүү сонирхолтой гоё ном.Баярлалаа


Top
   
PostPosted: Apr.15.18 7:42 pm 
Offline
Өсөх Ирээдvйтэй Гишvvн
Өсөх Ирээдvйтэй Гишvvн

Joined: Apr.10.18 1:14 am
Posts: 8
Яагаад алга болчихсон бэ? Хүлээгээд байгаа шүү


Top
   
PostPosted: Apr.16.18 9:19 pm 
Offline
Дархлагдсан Гишvvн
Дархлагдсан Гишvvн
User avatar

Joined: Dec.12.03 3:18 pm
Posts: 1211
Location: In the end
Манай энд бороод ороод...гэхгүй юу, хаха. Аймаар тэнэг шалтагтай тэ? :razz: :razz:

ХОРИН ДОЛДУГААР БҮЛЭГ

Маргааш өглөө нь хамтдаа өглөөний цай ууж суухдаа Райли Билл хоёрын хэн хэн нь бараг үг дуугарсангүй, хачирхалтай чимээгүй байцгаалаа. Райли энэ эвгүй байдал хаанаас үүдэлтэйг ойлгож ядан байв. Мэдээж тэр хоёр урд шөнө алуурчныг барих гэсэн бүтэлгүй оролдлогоосоо болж сэтгэлээр унасан байсан ч үүнээс гадна яг тэр гэж оноож нэрлэхийн аргагүй өөр нэг юмнаас болж ингэж чимээгүй сууцгааж байгааг тэр анзаарлаа.

- Бид түүнийг заавал барьж авна. Опалын надад дүрсэлснээр бол түүнд тодорхой сул талууд бий гэж эцэст нь Билл арайхийн дуугарав.

Райли Билл тэр хоёр алуурчныг алдан, машиндаа буцаж ирэхэд дотор нь хөгширч яваа янхан сууж байсныг санаад юм хэлсэнгүй. Райлиг уушийн газар ажиллаж байх үед Билл түүнтэй энэ хэргийн талаар ярилцсан бололтой агаад Биллийн хэлснээр бол энэ Опал гэгч эмэгтэй хэнд юу ярихаа мэддэг гярхай нэгэн аж.

Гэсэн ч Райли өчигдрийн бүтэлгүйтэлдээ харамсаад барахгүй байлаа. Түүний биеэ үнэлэгчийн дүрд хувилах гэсэн ядмаг оролдлого нь бүтэлгүйтсэн төдийгүй гурван эмэгтэйг урдуур нь хөндөлсөхөд яаж ч чадахгүй байсаар сэжигтнийг алдаж орхисон. Бас Руди болон хэд хэдэн биеэ үнэлэгчдийн хэлж өгсөн тодорхойлолтонд олон ачааны жолооч нар тохирч, Билл дэлгүүрээс хэд хэдэн бүлэг хүмүүс гарч явахыг харсан ч сэжигтэй гэмээр хүн дундаас нь олж чадаагүй.

Мэдээллээс үзвэл Т.Р. цагаан арьстай, булчинлаг гэмээр төрхтэй, дундаж өндөртэй нэгэн агаад гучин таваас тавь орчим насны, ихэвчлэн саравчтай малгай өмсдөг ажээ. Зарим эмэгтэйчүүд түүнийг урагш налуулан самнасан өтгөн шаргал үстэй гэсэн боловч Рудигийн нууц камерт түүнийг гэчихмээр тод ганц ч дүрс байхгүй байв. Хамгийн гол нь тэдэнд энэ эрийг янхнуудыг залхаадаг нэгэн гэдгээс өөр ямар ч сэжиглэх үндэс олдохгүй байлаа.

Энэ бүгдээс долоон дор ичгүүртэй явдал бол Морлейг шөнө дунд сэрээж муу мэдээ дуулгасан утасны дуудлага юм.

Гэтэл өнөө өглөө Билл Райли руу хачирхалтай харцаар ширтэж, тэр үүнийг нь юу гэж ойлгохоо мэдэхгүй байлаа. Иймд тэр кофеноосоо дахин нэг балгаад тархин дахиа цэгцлэхийг оролдож байтал гэнэт Билл ширээн дээгүүр гараа явуулж түүний гаран дээр тавиад

- Бид түүнийг барина. Би үнэнээсээ хэлж байна Райли гэв.

Райли түүний энэ үйлдлийг зүгээр нэг тайвшруулах оролдлогоос илүү өөр юм гэдгийг ойлгосон төдийгүй хэрэвзээ өөр цаг мөчид энэ бүхэн болсон бол тэр үүнийг нь хүлээн авах байсан ч байж мэднэ. Гэвч одоо бол тэр ийм зүйл огтхон ч хүсэхгүй, дээр нь ааш муутай байлаа.

- Билл, гартайгаа үлдээмээр байвал савраа эртхэн тат

Гэвч Билл савраа татсангүй, харин ч инээмсэглэж

- Боль л доо Райли
- Юу боль гэж? хэмээн Райлиг архирахад Билл гарыг нь зөөлхөн атгаж нүд рүү нь эгцлэн ширтэв.

Ямар ч эргэлзээгүй Билл түүн рүү хандарч байгаа нь энэ. Түүний энэ үйлдэл хэдэн сарын өмнө Райли согтуу байхдаа утсаар хандарч байсан шиг ичгүүргүй, улаан цайм биш ч гэлээ андуурах арга байсангүй.

"Яагаад заавал одоо гэж?" хэмээн Райли гайхширсан ч гэнэт өчигдөр тэд сэжигтнийг алдсаныхаа дараа уулзахад Биллийн түүн рүү харж байсан харцыг саналаа. Тэр үед Райли үүнийг нь огт тоогоогүй боловч одоо бол түүнд тун онцгүй санагдаж байв.

- Чи намайг урд орой юу өмсөж, яаж аяглаж байснаас болж ингэж байгаа юм байна гэж Райли дүгнэхэд Билл бага зэрэг улайн, харин Райли бодлыг нь яг тааснаа мэдээд гарыг нь түлхэн холдууллаа.
- Би янхан шиг харагдаж байсан болохоор чи надад татагдсан байна. Өндөр өсгийт, нүцгэн арьс дотрыг чинь халаагаа юу?
- Тэгсэн бол юу гэж? гэж асуух Биллийн үгийг сонсоод Райли чихэндээ ч итгэсэнгүй.
- Тэгсэн бол юу гэж гэв үү? Билл, сая юу гэж хэлснээ нэг бод доо!!
- Өчигдрийн үйлдлээс гадна өөр зүйлээс болсон гэдгийг чи өөрөө мэднэ шүү дээ. Би чамд үргэлж татагддаг байсан. Би ч ганцаараа ингэж бодсон хүн нь биш байх. Чи бид хоёрын дунд үргэлж л ямар нэгэн болоод байдаг байсан. Тийм болохоор одоо хоёулаа худлаа жүжиглэхээ больё.

Райли түүний хэлж байгаа үнэн болохыг мэдэж байсан ч хажуугаар нь ой нь гутаж байх шиг. Түүний санаанд яагаад ч юм эмэгтэйчүүдийг хүн гэж үздэггүй Жэйбюрд, Калвин Рабб нар гэнэт орж ирэв. Арай Билл тэдэнтэй адил юм санааныхаа мухарт тээж, эмэгтэйчүүдийг бэлгийн хүслээ хангах эд гэж бодож явдаг юм биш биз? Эсрэг хүйстнээ сонирхдог бүх эрчүүд ийм гэж үү?

- Би чамтай адил зүйл бодохгүй байна гэж Райли эцэст нь шийдмэг дуугарлаа.
- Чи хэтрүүлээд байгаа юм биш үү?

Райли юу юугүй өөрийгөө огтхон ч хэтрүүлээгүй гэдгээ батлахаар урт удаан лекц унших гэж байтал утас нь дуугарч, Эприл залгаж байв.

- Сайн уу үр минь. Юу болоо вэ? хэмээн асуутал охин нь мэгшин уйлах нь сонсогдлоо.
- Би түүнийг харсан хэмээн Эприл уйлав.
- Хэнийг харсан гэж?
- Петерсон. Тэр амьд байна. Тэр над руу хараад, намайг шууд таньсан.

Райлигийн зүрх савлаж эхэллээ.

- Юу болоо вэ? хэмээн Райлигийн царай хувьсхийхийг анзаарсан Билл асуув.

Райли хариу хэлсэнгүй, Эприлтэй хүний чих хүрэхээргүй газар ярихаар ширээнээс босч, ресторанаас гараад өрөөндөө орж ирлээ.

- Эприл, энэ боломжгүй шүү дээ.

Мэдээж энэ ямар ч боломжгүй. Райли энэ бүхэн өчигдөрхөн л болсон мэт бүгдийг нэг бүрчлэн санаж байлаа. Эприл өөрийн гараар Петерсоныг буудаж, Райли гартаа барьсан чулуугаар түүний толгойг хэмх нүдсэн билээ. Эцэст нь түүний нүднээс амьдралын оч замхран одож, нүүрийг нь голын ус угаасан. Гэсэн ч тэр Эприл түүнд Петерсоныг үхсэн гэж хэлэх хүртэл үүнд итгээгүй...

"Ээж, тэр үхчихсэн байна"

Петерсон үнэхээр үхэж, Райли Брент Мередитийн өрөвч сэтгэл, хянуур байдлын ачаар өөрийнхөө хийсэн үйлдэлд тэгтлээ их харамсахаа больсон билээ. Гэвч түүнээс гадна Эприл ч бас хүнд цаг үеийг туулж ядан байгааг Райли мэдэж байлаа. Райли өөрөө хүртэл өнгөрсөн орой Игуана Уушийн газарт байхдаа өнгөрснийг өөрийн эрхгүй дурсаж, харанхуй тор, галт бамбарын талаар хар дарсаар л байгаа шүү дээ.

Эприл утасны цаана эхэр татан уйлсаар л.

- Бид аяллын автобуснаасаа буугаад явж байсан. Гэтэл тэр гудамжинд зогсоод над руу харсан. Над руу хараад инээхэд нь би намайг алах гэж байгааг нь мэдсэн. Ээж ээ, надад туслаач.

"Надад туслаач" гэсэн хоёрхон үг Райлигийн зүрхийг ёгхийн хатгалаа. Петерсон үхсэн эсэх нь хамаагүй, Эприлд ээж нь юу юунаас хэрэгтэй байна гэдэг л чухал. Гэтэл тэр энд, улсын нөгөө захад байж таардаг.

- Чи аав руугаа залгасан уу? Аав чинь өдийд Д.С-д байх ёстой доо.
- Үгүй ээ, би үнэндээ түүний талаар санасангүй.

Райли Эприл эцэг рүүгээ залгах ямар ч шалтгаангүй гэдгийг ойлгоод санаа алдав.

- Ээж ээ, надад туслаач. Та надад хэрэгтэй байна.

Райли үнэндээ охиноо яаж тайвшруулахаа мэдэхгүй байв. Эприл түүнийг Финикст байгааг мартсан бололтой байсан ч Райли үүнийг охиндоо хэлж улам зовоохыг хүссэнгүй.

- Багшдаа утсаа өг дөө гэж эцэст нь Райли хэлэхэд хормын дараа утасны цаана өөр хоолой сонсогдож
- Лорна Кулвер ярьж байна. Та Эприлийн ээж мөн үү?
- Тийм ээ, намайг Райли Пэйж гэдэг.

Утсаар ярьж буй эмэгтэй ихээхэн бухимдаж, тэвдсэн бололтой

- Хатагтай Пэйж, би яахаа ч мэдэхгүй байна. Тэр хормын өмнө аяглаж байснаасаа арай тайвширсан ч яг одоогийн байдлаар бол хийрхэж байна. Та энд яг одоо ирэх хэрэгтэй байна.
- Би чадахгүй нь. Би Аризонад байна.
- Ямартай ч би түүнийг яг одоо зочид буудал руу авч явах гэж байна. Гэхдээ түүнийг ийм байдалтай байхад нь би харж хандаж чадашгүй нь гэж эмэгтэйг хэлэхэд Райли золтой л түүн рүү хашгирчихсангүй.

"Харж хандаж чадахгүй гэнэ үү. Энэ чинь тэрний ажил биз дээ?"

Гэвч тэр биеэ барьж, өрөөндөө ороод

- Надад утасныхаа дугаарыг өгөөч гэж асуугаад эргүүлэн хатагтай Кулверт өөрийнхөө дугаарыг өгөв.
- Би Эприлийн аав руу яриадахъя гэж тэр хэлээд утсаа тасаллаа.

Тэр Райян руу залгаж байхдаа санаа нь зовж, тасралтгүй нааш цааш холхиж эхлэв. Эцэст нь түүний хуучин нөхөр утсаа авахад арайхийн тайвшран амьсгаа авахтайгаа боллоо.

- Сайн уу Райли. Чамаар юу байна даа? Удаан холбоо барьсангүй шүү гэж Райян дуугарахад Райли уйлахгүй гэж хамаг хүчээ дайчлах хэрэг гарав.
- Райян, Эприл Вашингтонд байгаа. Тэр гэмтлийн дараах сэтгэцийн хямралд өртөөд байна. Нөгөө Петерсоны үйлдсэн аймшигтай хэргээс болж... хэмээн яритал Райян түүнийг яриаг таслан
- Хүлээгээрэй, жоохон удаан ярь даа. Тэр Вашингтонд юу хийж яваа юм?
- Райли орны ирмэг дээр суун уртаар аажуухан амьсгаа аваад
- Тэр танилцах аяллаар явж байгаа юм. Вашингтонд өнгөрсөн Бямба гаригт очсон, бүтэн долоо хоног болох ёстой хэмээн чадлаараа удаан, болгоомжтой тайлбарлалаа. Тэр араас нь

"Хэрвээ чи охиноо өчүүхэн ч болов хайхардаг байсан бол үүнийг мэдэж байх байсан" гэж хэлэхийг хүссэн ч хэлээ хазав. Тэгснээ

- Тэр өөрийг нь хулгайлсан Петерсоныг харсан гэж бодоод байна. Тэр мэдээж хараагүй, Петерсон үхсэн. Гэхдээ энэ бол ноцтой асуудал, Райян. Би ч гэсэн гэмтлийн дараах сэтгэцийн хямралд өртөж байсан, үнэхээр аймшигтай зүйл. Чи түүнд туслах хэрэгтэй байна гэв.
- Яагаад би гэж? Чи яагаад болохгүй гэж?
- Яагаад гэвэл би Финикст байна Райян. Аризонад байдаг Финикс. Би хэрэг дээр ажиллаж байгаа, шууд очиж үнэхээр чадахгүй нь.
- Би тэгвэл Филаделфияд шүүхийн хэрэг дээр ажиллаж байна. Би ч гэсэн очиж чадахгүй.

Райлигийн хоолой уурласандаа чичирч

- Чи очиж чадна Райян. Чи тэнд цагийн дотор л нисээд оччихно. Эсвэл гурван цагийн дотор л давхиад оччихно. Гэтэл би эндээс тийм хурдан явж очих чадахгүй, үнэндээ очих арга ч алга хэмээн бачимдлаа.

Одоо харин Райян Райлигийн өмнө нь мянган удаа сонссон биеэ өмөөрсөн дуугаар ярьж эхлэв.

- Энэ бол чиний хариуцах зүйл шүү Райли. Түүний ийм юм туулж байгаа нь чамаас болсон, чиний ажлаас болсон. Чи л түүнийг ийм хэрэгт хутгалдуулсан. Чи гэртээ суугаад охиноо харж, сайн ээж байж чадаагүй. Чи л Д.С рүү яг одоо нисч очих ёстой. Энэ миний асуудал биш.

Райли утасны цаанаас түмэн хараал урсгах хүслээ арайхийн дарж юу ч хэлсэнгүй.

- Чи миний хэлснийг дуулав уу Райли?

Райли энэ хүнд жинхэнэ үнэнийг харуулж яагаад ч чадахгүй гэдгээ мэдэж байлаа. Тэр үргэлж л өөрийнхөө хэлснийг туйлын зөв хэмээн итгэж, өөрийнхөө ажлыг өдөр тутмын амьдралаас дээгүүр тавьж ирсэн. Түүний ажил л амжилттай байж, баян үйлчлүүлэгчдээ улам баяжуулах хэрэгтэй болохоос тэр хэзээ ч мангаснуудтай хөөцөлддөг Райлигийн ажлыг өөрийнх шигээ чухал гэж үзэж байсан удаагүй.

- Райли? Чи намайг сонссон уу?

Райли Эприлд өөр ямар нэгэн аргаар туслах хэрэгтэй боловч одоо бол дэмий цагаа гарздаж байгаа хэрэг тул тэр утсаа таслав.

"Энэ новштой дахиж холбогдохгүй л бол юугаа ч өгсөн хамаа алга" гэж тэр зэвүүцэн бодсон ч бодит үнэн гэвэл Райян түүний хамгийн эмзэг цэгийг, үргэлж харуусч явдаг тэр газрыг яг оносон байжээ. Хэрэв Райли хэзээ ч мөрдөгч болоогүй байсан бол Райян, Райли, Эприл тэр гурвын амьдрал хавьгүй дээр байх байсан болов уу? Гэвч тэр гэртээ суудаг ээж байсан бол үнэндээ хэн болж хувирах байсан бол? Нууцаар үргэлж согтуурхаж явдаг гэрийн эзэгтэй нарын нэг үү? Хэрэв тэгсэн бол энэ үнэхээр амьдрал гэж үү?

Хамгийн гол нь Райли ийм болно гэж төсөөлөө ч үгүй явдал байлаа. Тэр өөрөө өөртөө Эприл үүнийг давж гарсан гэж итгүүлсэн ч өөрийнхөө ямар зүйл туулснаа бодвол арай хариуцлагатай байх байж. Яаж ч бодсон Эприл ийм богинохон хугацаанд хэрхэн хулгайлагдсан, бүр эсвэл өөрийн гараар төрсөн эхийгээ хүн хөнөөхөд тусалснаа мартаж, тэр үеийн зовлон шаналалыг давж гарах учиргүй. Яг энэ бодолтой зэрэгцэн Райлигийн тархинд түүний найз Мэри Сэйлс хэрхэн унтлагын өрөөнийхөө гэрлийн бүрхүүлээс өөрийгөө дүүжлэн амин хөнөөсөн байсан дүр зураг орж ирэн ам нь тэр гэнэт хатлаа. Мэри ч бас Петерсонд хулгайлагдсан нэгэн байсан агаад тэр тамлан зовоогчоос айх айдас нь л түүнийг амиа хорлоход хүргэсэн билээ. Райли түүнтэй утсаар ярьж, Петерсон үхсэн гэдэгт итгүүлэхийг цөхрөлтгүй хичээсэн ч ямар ч үр дүнд хүрээгүй.

"Чи түүний биеийг нь хөнөөсөн байж болох ч ад зэтгэрийн санааг нь устгаж чадахгүй" гэж Мэри амиа хорлохын яг өмнө түүнд хэлж байжээ.

Харин одоо Эприл Мэритэй яг адилхан сэтгэлийн зовлон, цөхрөл эдэлж, айдсаасаа салахын тулд юу ч хийж магадгүй байгааг Райли ойлголоо. Түүнд учирч болох хамгийн том аюул нь тэр өөрөө болчихжээ.

Энэ үед хаалга тогших дуулдаж, Райлиг хаалга нээхэд Билл үүдэн дээр зогсож байв.

- Райли чи зүгээр үү?

Райли ердөө хэдхэн хормын өмнө түүнд уурлаж байснаа, тэр байтугай юунаас болж уурлаж байснаа ч мартаад, зөвхөн түүнийг энд байгаад үнэн голоосоо баярлалаа.

- Орооч Билл, Эприл гэмтлийн дараах сэтгэл санааны хямралд өртчихжээ.

Билл ойлгосон шинжтэй толгой дохиход Райли түүнд Эприл юу туулсныг ярих шаардлагагүйг ойлгон

- Билл, би яахаа мэдэхгүй байна. Райян очихгүй гэнэ. Би энд, Эприлээс мянган бээрийн зайд гацчихаад байдаг гэлээ.
- Майк Невинс яалаа?

Райлид ердөө нэрийг нь дуулах төдийд л итгэл найдварын оч гялалзах шиг санагдав. Нээрээ түүний өөрийнх нь гэмтлийн дараах хямралыг даван туулахад тусалсан шүүхийн шинжилгээний сэтгэл судлаачаас өөр хэн байх билээ дээ.

- Нээрээ тийм шүү дээ гэж Райли Биллийг энэ нэрийг санасанд нь талархан дуу алдав. Тэр ийм хамгийн энгийн хариултыг хүртэл бодож олохгүй чадалгүй болтлоо тэвдсэн байжээ. Түүнийг Майк Невинсийн дугаар руу залгахад удаж төдөлгүй танил болсон, тайтгаруулам сайхан хоолой сонсогдлоо.

- Райли юу?

Райли түүнийг утсаа авсанд нь талархаад баршгүй байв.

- Майк, надад туслаач. Эприл Вашингтонд хичээлтэй холбогдолтой аяллаар явж байгаа, гэтэл дөнгөж сая гэмтлийн дараах сэтгэл хямралд өртчихлөө. Тэр Петерсоныг харсан гэдэгтээ итгэлтэй байгаа төдийгүй өөрийг нь алах гэж байна гэж бодож байсан.
- Тэр ямархуу байна?
- Мэдэх юм алга. Багш нь юу хийхээ мэдэхгүй байх шиг байсан. Райян өөр хотод ажлаар явж байгаа, би өөр хэнд хандахаа ч мэдсэнгүй.

Хормын төдийд утасны цаана чимээгүй болсноо Майкийн нэгэн жигд, өөртөө итгэлтэй хоолой дахин сонсогдож

- Чамд багшийнх нь утасны дугаар байгаа юу? гэж асуулаа.
- Тийм ээ, байгаа.
- Надад багшийнх нь утасны дугаарыг, охиныхыгоо ч гэсэн өгчих. Би тэдэнтэй холбоо бариад Эприлийг байгаа газраас нь очиж авъя. Тэр хооронд чи энд хурдхан ирсэн чинь дээр.

Райли юу хэлэхээ мэдэхгүй хэсэг тэвдсэнээ эцэст нь арайхийн

- Баярлалаа, Майк, үнэхээр их баярлалаа гэснээ утасны дугааруудыг өгмөгц утсаа салгав.

Билл сандал дээр сууж, харин Райли нааш цааш холхисон хэвээр л байлаа.

- Би яг одоо онгоцонд суух хэрэгтэй байна.
- Тэгэлгүй яахав, би Морлейд хэлчихье
- Хэрэггүй ээ, би түүн рүү өөрөө залгаж хэлнэ.

Билл санаа зовсон шинжтэй толгойгоо сэгсрэн

- Райли, наадах чинь ч...
- Энэ бол миний хариуцах асуудал шүү дээ Билл. Энэ бүгд миний хариуцах ёстой зүйлс. Би түүн рүү яг одоо залгаж хэлнэ.
- За за, тэгвэл би интернетээр чамд хамгийн ойрын нислэгийн тасалбар захиалж байя.

Райли зөөврийн компьютерээ Биллд асааж өгөөд өөрөө хэрэг хариуцсан тусгай мөрдөгч Элжин Морлей залгаж, утасны цаана ярих хүнийх нь уцаартай дуу сонсогдмогц одоо болох яриа амаргүй даваа болохыг ойлголоо.

- Мөрдөгч Морлей, би Финиксээс явах хэрэгтэй байна. Би Вашингтон руу яг одоо нисэх хэрэгтэй байна.
- Чи яана гэнэ ээ? гэх Морлейн хоолой түүнийг илт хардаж сэрдсэн шинжтэй сонсогдов.
- Охин маань мэдрэлийн хурц хямралд өртчихөөд байна. Надад танд бүгдийг тайлбарлах цаг яг одоохондоо алга, гэхдээ энэ үнэхээр ноцтой асуудал болоод байна. Би охин дээрээ очих хэрэгтэй байна.
- Тэгвэл бидэнд ч бас чи хэрэгтэй байна. Эндэхийн алуурчин гадуур сул чөлөөтэй хэрэн тэнэж, одоо биш юм аа гэхэд тун удахгүй дахин нэг гэм зэмгүй хүнийг хөнөөх гэж байна. Би лав чамд ажлаа хаяад явах зөвшөөрөл өгөхгүй, чи хаашаа ч хөдлөлгүй яг одоо ажлаа хийх хэрэгтэй, мэдэв үү!

Райлигийн мэдрэл дээд цэгтээ хүртэл хөвчирчээ.

- Би танаас явах зөвшөөрөл огт гуйгаагүй, би дараагийн онгоцоор нисэх гэж байна.
- Мөрдөгч Пэйж, онгоц руу нэг алхам ойртох тухай бодсон байгаад үзээрэй. Танай хамтрагч та хоёр өчигдөр орой нууц ажиллагааг балласан чинь хангалттай шүү.
- Би чадахаараа хурдан эргэж ирнэ ээ гэж Райлиг хэлэхэд
- Үгүй шүү, ёстой тийм юм байхгүй. Ирнэ гэж санахын ч хэрэггүй. Хэрэв чи одоо байрнаасаа алхам л хөдөлвөл би Мередит рүү утасдаж чамайг энэ хэргээс зайлуулах болно. Тэгж яривал чи бүр Товчоонд дахиж ажиллахгүй ч байж мэднэ шүү гэж Морлей сүрдүүлэв.

Энгийн үед бол Райли ийм сүрдүүлэг сонсоод дүрсхийн уурлахаар байсан ч яг одоо бол энэ зэргийн асуудалд санаа тавих мэдрэлийн сул чөлөөтэй эд эс ч түүнд алга байлаа.

- Би таны хэлснийг ойлголоо гэж тэр хэлээд утсаа таслах үед Билл дэлгэцэн дээр гарч ирсэн мэдээллийг нарийвчлан харж байснаа
- Би зогсолтгүй нисэх нислэгийн тийз захиалчихлаа. Гэхдээ хурдлахгүй бол цагийн дараа нисэх нислэг байна гэв.

_________________
PEPPA PIG


Top
   
PostPosted: Apr.18.18 12:37 pm 
Offline
Дархлагдсан Гишvvн
Дархлагдсан Гишvvн
User avatar

Joined: Dec.12.03 3:18 pm
Posts: 1211
Location: In the end
ХОРИН НАЙМДУГААР БҮЛЭГ

Райлид дор харагдах газар дэлхий огт өөрчлөгдөхгүй байгаа мэт, онгоц таг зогсчихсон мэт санагдахад энэ бүхэн зүгээр л төсөөллөөс үүдэлтэй гэдгийг тэр ойлгож байлаа. Гэвч хажуугаар түүнийг агаарт бүтэн дөрвөн цаг хагасын турш юу ч хийж чадахгүй суух хооронд газар дээр өөр өчнөөн зүйлс болж амжина гэдгийг ч ойлгож байв.

"Аймшигтай зүйлс ч болж амжина" гэж тэр бодонгоо Мэригийн дүүжлээстэй цогцсны дүрийг дахин саналаа.

Гэвч тэр толгойгоо сэгсрэн энэ аймшигтай бодлыг үгүй хийхийг хичээв. Үгүй, энэ удаад ийм аймшигтай юм болохгүй. Майк Райлиг онгоцонд суухын өмнөхөн түүн рүү залгаж Эприлийг очиж авах газрын хаягийг олсон, одоо тийшээ явж байгаагаа дуулгасан ба Райли ч өөрөө охинтой утсаар ярьж, охин нь хичнээн их айсан байсан ч биеэ барьж чадлаараа тайван байх болно гэж амлажээ.

Үүний хажуугаар Райли Морлейгийн ууртай хашгирах дуу, түүнийг хэрхэн сүрдүүлснийг дахин дахин санаж санаа нь бас л зовж байв.

"Би чамайг энэ хэргээс зайлуулах болно. Тэгж яривал чи бүр Товчоонд дахиж ажиллахгүй ч байж мэднэ"

Тэр үнэнээсээ ингэж хэлсэн болов уу? Райлигийн ХМТ-н мөрдөгчийн замнал одоо ингээд дууслаа гэж үү? Гэхдээ яг одоо бол энэ бүхэн түүнд үнэхээр хамаагүй байлаа. Тэр бүх амьдралынхаа туршид анх удаа эх хүний үүрэг хариуцлагаа мөрдөж буй хэргээсээ дээгүүр тавьж чаджээ.

Магадгүй түүний энэ үйлдэл яг цагаа олсон, тэр байтугай аль хэдийн хийх ёстой үйлдэл ч байсан байж мэдэх ч тэр Морлейгийн яагаад ингэж их уурласныг маш сайн ойлгож байлаа. Түүний гаргасан шийдвэр үнэхээр мэргэжлийн бус бөгөөд тэр аминд тулсан чухал ажлыг дундаас нь хаясан нь үнэн. Нээрээ л Морлейн хэлснээр...

"Эндэхийн алуурчин гадуур сул чөлөөтэй хэрэн тэнэж, одоо биш юм аа гэхэд тун удахгүй дахин нэг гэм зэмгүй хүнийг хөнөөх гэж байна."

Онгоц өндрөө аван хөөрөх үед болж буй энэ бүхэн ямар нэгэн хөндий хоосон зүйл утгагүй санагдав. Райли дотроо бол охин руугаа яст мэлхийн хурдаар л дөхөж буй мэт, гэхдээ хийж буй чухал ажлаасаа гэрлийн хурдаар зугтаж байгаа мэт санагдана. Тэр энэ хоёр мэдрэмжийн аль нь илүү муу болохыг ч ялгаж салгаж чадсангүй.

***

Райли Рейганы нэрэмжит Үндэсний Нисэх Буудалд газардмагцаа машин түрээслэн Майк Невинсийн албан тасалгаа хүрэх ачаалал ихтэй зам руу хөдлөв. Түүнийг цагийн дараа арайхийн зорьсон газраа ирэх үед Майк Невинс өрөөнийхөө гадаа сууж байхыг хараад тэр ихээхэн санаа зовлоо. Эприл хаана байна вэ?

Гэвч Майк түүнийг харан инээмсэглэмэгц тэр дороо тайвшрав.

- Райли, тэр энд байгаа, битгий санаа зов гээд Майк өрөөнийхөө хаалгыг онгойлгон хоёул дотогш ороход Эприл ухаалаг, өрөвч төрхтэй залуухан эмэгтэйтэй шимтэн ярилцаж буй нь харагдлаа. Харин Эприл ээжийгээ хармагц үсрэн босч ээждээ тэврүүлэн цурхиран уйлав.

- Ээж минь, намайг үнэхээр их уучлаарай хэмээн тэр гиншинэ.

Хөөрхий охин тулгарсан зовлонгоосоо болж маш их ядарч, эмзэг болжээ. Райли охиноо арайхийн л тогтоон барьж байлаа.

- Юу ярина вэ охин минь. Чи юунд ч буруугүй, энд ямар ч буруу зүйл байхгүй хэмээн Райли хэлэнгээ охиныхоо үсийг илэв.
- Би түүнийг үхсэн гэдгийг мэднэ, надад юу тохиолдоод байгааг би ойлгохгүй байна ээж ээ.
- Зүгээр дээ үр минь, тайвшир гээд Райли охиноо тавих үед залуухан эмэгтэй босч ирээд түүнтэй гар барив.
- Райли, энэ хүн бол дагалдан эмч Роүз Шефард. Роүз, энэ хүн бол Эприлийн ээж Райли гэж Майк тэднийг танилцууллаа.
- Таны охин удахгүй зүв зүгээр болно гэж Роүз түүнийг тайвшруулахад Райли талархснаа илэрхийлэв.
- Роүз Эприл хоёр сайн ойлголцож байна, харин хоёулаа тусдаа хэсэгхэн ярилцацгаая гэж Майк хэлээд Райлигийн гарнаас хөтлөн өрөөнөөс гарч, гудманд байх сандалд зэрэгцэн суулаа.
- Роүз Эприлийг маш сайн харж хандах болно. Тэр залуухан, ухаантай, хүнийг маш сайн ойлгодог хүн. Харин би бол солиотой юмнуудтай илүү их ажиллаж, тэдний оюун бодлыг судалсаар илүү гаршсан байна гэдгээ ойлгоод байгаа юм. Би танай охинтой Роүзээс илүү харьцаж чадахгүй байх гэж Майк тайлбарлахад
- Эприл яг ямархуу байна? гэж Райли асуув.

Майк эрүүгээ бодлогшронгуй маажаад

- Тэр нилээн дээхнээс энэ хямралд өртөөд байгаа юм байна. Өөрөө энэ бүх асуудлыг дэндүү удаан хугацаанд өөрөөсөө ч нууж явжээ. Ямартай ч үүнийгээ ил гаргаж эхэлсэн нь сайн хэрэг шүү гэхэд Райли "эхлэх" гэдэг үгийг сонсоод ихээхэн самгардлаа. Майк Эприлийг энэ бүхнийг давж гарах яагаа ч үгүй байгаа гэдгийг тун тодорхой хэлж байгаа нь энэ.

- Би энэ бүхэн болно гэдгийг урьдчилж мэдэх ёстой байсан юм
- Өөрийгөө буруутгалаа гээд юунд ч хүргэхгүй Райли. Эприл энэ бүгдийг өөрийнхөөрөө даван туулж, өөрөө л өөрийгөө эмчлэх аргаа олох ёстой. Чи энд яаж ч чадахгүй гэдгээ ойлгох нь ихээхэн чухал шүү гээд энэ дэгжин, номонд нэвтэрсэн төрхтэй хүн Райли руу тонгойн хөмсгөө зангидан, санаа нь зовсон төрхөөр
- Харин чи яаж байна Райли? Ямаршуухан байдалтай байна? гэж асуув.
- Би зүгээр хэмээн Райли мөрөө хавчлаа.
- Үгүй ээ, чи зүгээр биш гэдэг чинь нүүрэн дээр чинь бичээтэй байна. Чи надтай ярилцах хэрэгтэй.

Райли Майкад цагийн зөрөөнөөс болж ядарсан, олон цагаар ниссэнээс болж ийм харагдаж байгаа гэж хэлмээр байсан ч үнэндээ түүний яг зөв байлаа.

- Майк, би бүр яахаа мэдэхээ байчихаад байна. Би ажиллаж байсан хэргээ дундаас нь хаяад наашаа хүрээд ирсэн. Аризонаг ахлаж байгаа хүн галзууртлаа уурлаж байсан. Би зөв зүйл хийсэн болов уу?
- Чи л зөв бурууг шүүх ганц хүн шүү дээ Райли
- Жинхэнэ бөөрөнхийлнө гэдэг энэ байх даа хэмээн Райли санаа алдав.

Майк тэрүүхэндээ хөхрөөд

- Тэр ч тийм л дээ, гэхдээ чи миний хэлсэн үнэн гэдгийг мэдэж байгаа биз дээ? гэв.

Дахиад л тэр Майкийн хэлсэн үнэн гэдгийг мэдэж байлаа. Бас Майк түүнийг доторхоо уудлан бүгдийг ярихыг хүсч байгаа гэдгийг ч мэдэж байв.

- Би нэг л асуудалтайгаа дахин дахин зууралдаад байна Майк. Би яаж нэгэн зэрэг мөрдөгч ба ээж байж чадах вэ? Ингэх ер нь боломжтой юу? Ийм байх гэж хичээх өөрөө буруу юу? Райян ч бас надад уурлаж байсан. Тэр над руу дандаа л уурлаж байдаг, гэхдээ энэ удаа би бараг л түүний зөв байх гэж бодсон. Тэр үргэлж л намайг гэртээ сууж хүүхдээ харж ээж хүн шиг бай гэж хэлдэг байсан. Энэ үнэн үү? Бараг Эприл түүнтэй хамт амьдарсан нь ч дээр байж магад.
- Чи үгүй гэдгийг мэдэж байгаа хэмээн Майк түүнийг тохуурхангуй хэллээ.

Райли хариу хэлээгүй боловч мэдээж дахиад л Майкийн зөв байж таарна. Райли үнэхээр Эприл өөрийнхөө хариуцлагагүй, завхай мөртлөө охиндоо сэтгэлийнхээ өчүүхэн ч хувийг зориулдаггүй эцэгтэйгээ байх ёсгүй гэдгийг мэднэ. Тэр өөрийгөө өрөвдөх гэсэндээ л ийм утгагүй юм ярьж байгаа нь энэ шүү дээ.

- Цагаа зохицуулж чадахгүй байгаа нь энүүхэнд. Тэрнээс гадна би байнга галын шугаман дээр ажиллаж, өөрийгөө эрсдэлд оруулж, нэг л өглөө охин минь ээжгүй болж мэдэхээр тийм л ажил би хийж байна. Бас би түүнийгээ ч гэсэн эрсдэлд оруулсан, үр дүнд нь тэр одоо ийм байдалд хүрчихээд байна. Би дахиад ийм юм болох вий гэдгээс үхтлээ айж байна Майк.

Майк хөмсгөө зангидан Райлигийн яриаг жинхэнэ мэргэжлийн түвшинд анхааралтай сонсож байлаа.

- Чи өөрийн чинь энэ байдал зөвхөн чамд л тохиолдох онцгой зүйл гэж бодоод байх шиг байна. Мэдээж чи бусад эцэг эхчүүдээс илүү эрсдэлтэй байдалд амьдарч байгаа нь үнэн. Гэтэл яг үнэндээ энэ бол хүүхэд өсгөж буй энгийн л нэг амьдрал, энд хэзээ ч яг зөв гэсэн бэлэн заавар байдаггүй. Ихэнх эцэг эхчүүд үүнийг хэзээ нэгэн цагт ухаардаг байхад харин чи тэгж чадахгүй байна. Чи үргэлж л боломжгүй зүйлийг болгох ямар нэгэн арга байх ёстой гэж толгойгоо гашилгаж байна. Чухам яагаад тэгж бодож байгаагаа чи мэдэх үү?

Райли Майк түүнийг бараг өөрөөс нь илүү ойлгож доторхыг нь ухаж чаддаг нь заримдаа үнэхээр өвтгөмөөр хэцүү зүйл гэдгийг санаад нүд нь нулимсаар дүүрээд ирэв. Яг ийм л учраас тэр амьдралынхаа хамгийн хэцүү үеүдэд түүнд хандаж түүний зөвлөгөө, амьдралыг нь чиглүүлэх зааврыг авах гэдэг билээ. Майк үргэлжлүүлэн

- Би чамайг үүнийг сонсохыг хүсэхгүй байгаа гэдгийг мэдэж байна, гэхдээ чи яг одоо хямралын цэг дээрээ ирчихээд байна. Чи яг одоо өөрийнхөө осол гэмтлийн дараах сэтгэл санааны хямралаа даван туулах гэж яваа, тиймдээ ч өөртөө ингэж их эргэлзэж байгаа хэрэг. Чи сэтгэл санаагаа үүнд бэлтгэж, тодорхой нэг шатыг даван туулахгүй л бол угаасаа энэ хямралаасаа гарч чадахгүй шүү дээ гэж тайлбарлав.

Райли хариугүй эхэр татан уйлах хүслээ арайхийн дарлаа.

- Майк би одоо яах юм бэ?
- Юу хийхээ мэдэхгүй байлаа гээд муу юм биш
- Гэхдээ өдийд лав биш, би ямар нэгэн шийдвэр гаргах ёстой шүү дээ

Майк түүн рүү удаан ширтсэнээ

- Одоо миний чамд хэлэх зүйл чамд туслах эсэхийг би мэдэхгүй байна. Гэхдээ Эприлийн асуудлыг би бүрэн хяналтандаа авсан. Би Фредериксбургт байдаг нэг танилтайгаа холбоо барьсан, түүнийг Лесли Слоат гэдэг, мэргэжлийн хүүхдийн сэтгэл зүйч байгаа юм. Тэр Эприлтэй хичнээн удаан хугацаанд байсан ч хамаагүй өдөр болгон ажиллаж чадна гэсэн. Эприл та хоёр түүнтэй маргааш өглөө уулзаж болно гэв.

Райли Майкийн хэлэх гэсэн гол санааг ойлгох шиг боллоо. Түүнийхээр бол Райли Эприлийн хажууд байнга байх шаардлагагүй бөгөөд хүссэн үедээ ажилдаа буцаад орж болох бололтой. Гэвч тэр өөрөө үүнийг хүсч байна уу үгүй юу гэдгээ ч мэдэхгүй, аймшигтай тээнэгэлзэж, төөрч будилж хоцорчээ.

Энэ үед Майкийн өрөөний хаалга онгойж Роүз Эприлийн мөрнөөс чанга тэвэрсэн байдалтай гарч ирэв.

- Өнөөдрийн уулзалт ихээхэн үр дүнтэй байсан тийм ээ Эприл? гэж Роүз зөөлөн дулаан хоолойгоор асуухад
- Би ч бас тэгж бодож байна хэмээн Эприл ядарч туйлдсан хариугүй хоолойгоор хэлсэн боловч харин үнэн сэтгэлээсээ инээмсэглэлээ.

- За тэгвэл гэртээ харьцгаая гэж Райли хэлээд охиныхоо гараас чанга атган байшингаас гарч машин руугаа явцгаав.
- Ийм хэрэг тарьсанд уучлаарай ээж ээ
- Битгий тэгж хэл, охин минь.

***

Эприл Фредериксбург дэх гэртээ ирмэгц орондоо орж, Райли түүнийг өнөөдөр тулгарсан зүйлээсээ болоод ихээхэн ядарсан тул тайван унтаж чадах эсэхэд санаа нь зовон суулаа. Харин тэр өөрөө цагийн зөрүүнээс ч бус өөр өчнөөн асуудлаас болж шаналсаар, Эприлийг арайхийн нойрондоо автмагц өрөөндөө орж орон дээрээ сунан унаад Билл рүү залгав.

- Райли! Эприл хэр байна? гэж Билл утсаа авмагц асуулаа.
- Тэр зүгээр болно оо гэж Райли хариулаад Биллийг санаа нь амран санаа алдахыг сонсов. Түүний хоолойг сонсох сайхан ажээ.
- Хэрэг юу болж байна?
- Бид энд яахаа ч мэдэхгүй таг гацчихаад байна, чи энд байсан ч болоосой гээд Билл таг болоход Райли түүнд түүний сонсохыг хүсэхгүй байгаа ямар нэгэн юмыг эвтэйхэн хэлэх гэж үгээ олж ядан буйг мэдэв. Эцэст нь Билл

- Райли, Морлей үнэхээр хэлснээ хийчихлээ. Тэр Квантико руу, Брент Мередит рүү утасдаад чамд хичнээн их уурлаж байгаагаа тэнэг хүн ч ойлгохоор их тайлбарласан. Тэгээд чамайг хэргээс хасчихсан гэхэд одоо харин Райли юу гэж хэлэхээ мэдэхгүй таг боллоо.
- Райли, би үүнийг зохицуулж чадна. Би Мередит рүү залгаж ярьсан. Тэр чамайг юу туулж явааг маш сайн ойлгож байна лээ. Тэр Морлейг албан тушаалаа сүрдүүлж, чамайг буцаад хэрэг дээр оруулж чадна гэсэн. Гэхдээ эцсийн шийдвэр чамаас л хамаарна гэж Билл үргэлжлүүлэн ярихад Райли санаа нь зовсондоо бараг амьсгалж ч чадахаа болив.
- Надад яахаа шийдэх цаг хэрэгтэй байна, Билл гэж тэр арайхийн дуугарлаа.

Биллийн тэвчээр алдрав бололтой тэрүүхэндээ дуу алдаад

- Бидэнд хүлээх цаг алга гэдгийг чи мэдэж байгаа. Морлей Квантикогоос чиний оронд ажиллах хүн авчирна гээд яриад эхэлчихсэн. Би түүнийг одоохондоо аргацаагаад байгаа боловч удаан ингэж байж чадахгүй. Хэрвээ чиний оронд ажиллах хүн энд ирчих л юм бол чи буцаж ажилдаа ороход үнэхээр хэцүү байх болно гэлээ.
- Би ойлгож байна аа Билл, маш их баярлалаа гээд Райли утсаа таслав.

Райли орон дээрээ хэвтсэн чигтээ ямар ч арчаагүй, хяхаж хавчигдсан, сэтгэлээр унасан байдалтай байгаа мэдэрч байв. Энэ бүхэн түүний хувьд цоо шинэ, аймшигтай мэдрэмжүүд аж. Тэр амьдралынхаа туршид уур, аймшиг, сүрдүүлэг, харамсал, өөр бусад бүх сөрөг мэдрэмжүүдийг мэдэрсээр, даван туулсаар ирсэн. Гэвч одоогийн энэ байдал өмнөх бүгдийг нийлүүлснээс дор аж. Тэр яахаа ч шийдэж чадахгүй тулгамдсан, цөхрөлд авсан өөрийгөө танихаа больжээ. Энэ солиорол хэзээ дуусах юм бол доо?

"Чи сэтгэл санаагаа үүнд бэлтгэж, тодорхой нэг шатыг даван туулахгүй л бол угаасаа энэ хямралаасаа гарч чадахгүй шүү дээ" гэж Майк Невинсийг хэлж байсныг тэр саналаа.

Гэтэл Райли сэтгэл санаагаа бэлдэх тал дээр туйлын тааруухан нэгэн аж. Энэ бүх асуудал түүнд сэхэл авах ч зайгүй болтол улам дордож байна. Тэр түрүүхэн Майктай ярилцаж байхдаа бараг л уйлах гэж байснаа санаад

"Одоо л жинхэнэ уйлах цаг" хэмээн бодсон ч түүнээс дусал ч нулимс гарсангүй.

_________________
PEPPA PIG


Top
   
PostPosted: Apr.18.18 12:50 pm 
Offline
Yнэн Дийлцэн Гишvvн
Yнэн Дийлцэн Гишvvн
User avatar

Joined: Jun.19.02 4:11 pm
Posts: 840
Location: closer than your breath
bayrlalaa tseko, niit heden bvlegtein neeh olon vldeegui bol buund n unshdiinmuu?

_________________
a perfect machine


Top
   
Display posts from previous:  Sort by  
Post new topic  Reply to topic  [ 606 posts ]  Go to page Previous 120 21 22 23 24 Next

All times are UTC+09:00


Who is online

Users browsing this forum: No registered users and 1 guest


You cannot post new topics in this forum
You cannot reply to topics in this forum
You cannot edit your posts in this forum
You cannot delete your posts in this forum
You cannot post attachments in this forum

Search for:
Jump to:  

Copyright Asuult.NET © 2000-2015.
Administrative Contact: Khundaga Khurelbaatar [hundaga@hotmail.com]
Tel: 1-888-303-4927, Fax: 1-888-406-2264.
Powered by phpBB © 2000-2015 phpBB Group. Powered by phpBB® Forum Software © phpBB Limited