#AsuultSambar :
https://forum.asuult.net/

Блэйк Пиерси - Райли Пэйжийн цувралууд 1,2
https://forum.asuult.net/viewtopic.php?f=84&t=195145
Page 21 of 25

Author:  naran1962 [ Dec.29.17 10:54 pm ]
Post subject:  Re: Блэйк Пиерси - Райли Пэйжийн цувралууд 1,2

Баярлалаа

Author:  iShoogii [ Jan.02.18 2:43 pm ]
Post subject:  Re: Блэйк Пиерси - Райли Пэйжийн цувралууд 1,2

Баярлалаа хүлээж байгаа шүү.

Author:  croft [ Jan.02.18 4:39 pm ]
Post subject:  Re: Блэйк Пиерси - Райли Пэйжийн цувралууд 1,2

Бид Цэкогоо хүлээнэм зэ :col:.

Author:  Tseko [ Jan.04.18 10:23 pm ]
Post subject:  Re: Блэйк Пиерси - Райли Пэйжийн цувралууд 1,2

АРВАН ТАВДУГААР БҮЛЭГ

Райли яаралтай орогнох газарт Жиллиг үлдээгээд дөнгөж хөдөлтөл Биллээс зурвас ирэв. Зурвас ердөө л Калвин Раббыг баривчилсан гэсэн байлаа. Тэр ХМТ-н байр руу сэжигтэнтэй уулзахаар яаравчлан хурдлав.

Тэр Биллтэй ярилцлагын өрөөний гадаа таарлаа.

- Юу болсон бэ? Чи түүнийг юунд үндэслэн баривчлав? Бидэнд бүр зөвшөөрлийн бичиг ч байгаагүй гэж тэр нэг амьсгаагаар давхцуулан асуув.
- Кокайн биедээ авч явсан шалтгаанаар. Би ёстой азтай байсан. Чи энд ирсэн нь ямар сайн хэрэг вэ? Би түүнтэй дөнгөж ярилцаж эхлэх гэж байлаа. Хамт ороод надад туслаач гэж Билл хариуллаа.

Райли Биллийг даган ярилцлагын өрөөнд орвол Калвин Рабб гарандаа гавтай хэвээр суух бөгөөд захирлынхаа өрөөнд дуудагдсан дунд сургуулийн бүдүүлэг сурагч адил эг маггүй инээж байв.

- Хэн нэгэн нь надад энд яг юу болоод байгааг тайлбарлаад өгөөч? Би тэнэг биш, наадах чинь кокайн биш гэж мэдэж байна. Өөр ямар нэгэн юмнаас болж гэж Рабб хэллээ.

Райли Билл хоёр түүний өөдөөс харан суухад Райли Раббыг чимээгүйхэн ажиглаж, түүнтэй хэрхэн харьцахаа бодов. Түүнийг шууд Нэнси Холбрукийн үхэлд буруутгахын аргагүй бөгөөд тэр талаар ганц л үг дуугарвал энэ эр юу юугүй бүхэл бүтэн хуульчдын баг цуглуулж хамар доороос нь зугтан алга болох болно. Энэ үед алсуур шалгааж эхлэх хамгийн зөв арга шиг санагдлаа.

- Бидний мэдэж байгаагаар та Иштарын Бараа Бологчдоор үйлчлүүлдэг байх аа? гэж Райли эхлэв.
- Хэн тэгж байна? Наадах чинь худлаа.
- Бидэнд Иштар өөрөө нэрийг чинь өгсөн юм гэж Билл хажуунаас нь оролцов.

Рабб сандарсан хэдий ч айхтар цочирдсонгүй, тэр бүү хэл огт уурласангүй.

- Өө муу хөгшин янхан. Энэ дэлхий ер нь хаашаа л яваад байна даа. Янхнуудад хүртэл итгэх аргагүй болсон юм бол өөр хэнд итгэх болж байна аа?

Райли ширээн дээгүүр өндийн түүн рүү дөхлөө.

- Тэгэхээр чи янхнуудад дуртай байх нь ээ Калвин? гэж тэр асуув.

Рабб мөрөө хавчин

- Янхнууд одооны ихэнх хүүхнүүдээс л дээр байдаг юм. Хавьгүй дээр бол биш л дээ гэлээ.
- Чи хүүхнүүдтэй харьцах асуудалтай юм уу?
- Намайг битгий өдөөд бай гэж Рабб уурсаад Райлигаас харцаа буруулав.

Түүний эмзэг цэгийг нь олж хатгасан гэдгээ Райли ухаарлаа. Ярилцлага зөв явагдаж байгаа бололтой.

- Бидэнд Нанеттийн талаар жоохон ярьж өгөөч.
- Нанетт гэж хэн юм?
- Өө боль доо. Чи намайг хэний талаар ярьж байгааг маш сайн мэдэж байгаа. Иштарын охидын нэг болох Нанеттэй чи өнгөрсөн Бямба гаригт уулзаа биз дээ?

Рабб егөөтэй дуу алдаж

- Би тийм зүйл огт хийгээгүй. Чиний зөв, би түүнтэй уулзах ёстой байсан. Гэхдээ тэр намайг баахан хүлээлгэчихээд огт ирээгүй, түүнээс болж миний тэр оройн ажил тэр чигээрээ баларсан. Тэр уул нь надтай хамт манай ээжийн зохион байгуулж байсан хандивын үдэшлэгт явах ёстой байсан юм. Энэ талаар мэдээн дээр ч гарсан байгаа. Та нар бодвол дуулсан байлгүй, Жудит Раббын Сан гэж.

Тэр сүүлийн үгээ илт дургүйцсэн шинжтэй хэлсэн нь Райлигийн сонирхлыг татав.

- Үгүй ээ, би өмнө нь сонсож байснаа санахгүй байна гэж Райли хэллээ.

Рабб нүдээ эргэлдүүлэн

- Ёоох, манай ээж нэрийг нь хэлж ч чадахааргүй нэг тийм баахан улсуудын охидыг боловсролтой болгох энэ тэр гэсэн юм хийдэг ухаантай. Харваас огт асуудал биш юмыг л асуудал болгоод, тэрийгээ шийдэх гээд зүтгээд байдаг. Тэр улсуудад уул нь эмэгтэйчүүд байх ёстой газраа байгаа, манай эндэх шиг новширсон хүүхнүүдтэй газар биш гэж тайлбарлав.

Райли Раббын жинхэнэ төрх гарч ирж байгааг анзаарлаа.

"Муу хүйсээр ялгаварлагч гахай, бидний хайж байгаа хүнтэй яг тохирч байна" гэж тэр бодов.

Билл үргэлжлүүлэн

- Тэгвэл ээж чинь чамайг өөрийнх нь хээнцэр үдэшлэгт биеэ үнэлэгч авчирвал юу гэж бодох бол? гэж асуулаа.

Райлид энэ тун зүйтэй асуулт шиг санагдав. Түүний санаж байгаагаар Нэнси Холбрук олдох үедээ яагаад ч энэ зэрэглэлийн үдэшлэгт хүлээн зөвшөөрөгдөхүйц хувцаслаагүй байсан. Райли Раббын ээж дээд зэрэглэлийн хандивийн үдэшлэгт нь тиймэрхүү хувцасласан хүн орж ирэхэд яаж аяглаж болохыг ч төсөөлөв.

Раббын нүүрэнд сэтгэл нь ханасан шинжтэй инээмсэглэл тодорлоо.

- Ээжид яагаад ч таалагдахгүй, тэгж байхдаа таарсан амьтан. Даанч Нанетт тэр орой намайг ёстой юу ч үгүй үлдээсэн дээ. Надад өөр охин захиалах цаг үлдээгүй болохоор би бүтэн оройжин дарангуйлал, эцгийн эрхт ёсны дээрэнгүй үзэл энэ тэр гэж чалчсан солиотой юмнуудтай зууралдсан, бурхан минь гэж.

Тэгснээ тэр ямар нэгэн юм санасан шинжтэй царай нь хувирлаа.

- Байзаарай, ингэхэд та нар Нанеттийн героин хэрэглэдэг зуршлаас болж намайг баривчилсан уу? Би үүнтэй нь огт хамаагүй шүү.

Түүний худлаа хэлж байгааг Райли тэр дор нь мэдэв.

- Гэхдээ чи түүнийг героин хэрэглэхийг хориогүй биз дээ? гэж тэр асуулаа.

Рабб хөхрөн

- Надад тэдний дуулгавартай байх нь таалагддаг. Байгалиасаа тийм байхаар төрсөн хүмүүс шүү дээ. Хонгор минь, чи хувьслын сэтгэл судлалын талаар жаал жуул юм олж уншсан нь дээр байх. Эмэгтэйчүүд чинийх шиг ажил хийж, чам шиг амьдрахаар зориулагдаагүй улс. Байгаль та нарыг агуйдаа үлдэж, эрчүүдийг гарч ан хийж байхаар заяасан. Та нар зүгээр л хүүхэд төрүүлж тэднийг асарч байхад болно гэв.

Тэгснээ Рабб түүн рүү эгцлэн анхааралтай ширтсэнээ

- Чи өөрөө өөрийнхөө ДНХ-н өгөгдлийн эсрэг юм хийж өөрийгөө зовоож байгаагаа мэдэж байна уу? Бас би чиний найз залуу ч юм уу нөхрийг ч юм уу хүнийг өрөвдөж байна. Хэрвээ чи ижил хүйстэн бол яагаад ийм ажил хийж байгаа чинь ч ойлгомжтой л доо гэж ярилаа.

Райли түүнийг өөрийг нь дарж авах гэсэн бүтэлгүй оролдлого хийж байгааг мэдэж байв. Харамсалтай нь Райлигийн Хэнкийн Уралдаанд харсан бүхний дараа түүнийг дарж авахын тулд энгийн нэг өрөвдөлтэй феминизмийн эсрэг хиймэл шинжлэх ухааны талаар бурахаас хавьгүй их зүйл хэрэгтэй нь үнэн билээ.

Рабб үргэлжлүүлэн

- Би чамайг нэвт шувт харж байна. Та нар шиг хүүхнүүдийг би сайн мэднэ. Би чамайг миний өвөрт амархаан орно гэж халаасандаа байгаа сүүлийнхээ зоосоор тангараглая гэлээ.

Одоо Райлигийн хөхрөх ээлж иржээ.

- Хүүхнүүдтэй нэг оронд орох гэж мөнгө хүн ингэж хэлэх гэж үү?

Энэ тайлбар түүнд огтхон ч сэтгэгдэл төрүүлсэнгүй бололтой.

- Би хүссэн хүүхэнтэйгээ хүссэн цагтаа нэг оронд орж чадна. Энэ бол шинжлэх ухаан, энэ бол урлаг, харин би үүнийг төгс эзэмшсэн хүн шүү. Хэрэв хүсвэл би чамайг ч өвөртөө оруулж чадна, тэр байтугай надаас нэг оронд орохыг гуйлгаж чадна.

Райли түүний хүүхнүүдийг аргандаа оруулдаг залиа өөрт нь хэрэглэх гэж байгаад нь дооглон инээх шахав. Гэсэн ч түүний хэлсэнд нь үнэний хувь байгааг Райли мэдэж байлаа. Тэр бол арга зальтай, ямар ч ёс суртахуунгүй башир нэгэн төдийгүй өөрийнхөө юу хэлж, юу хийж байгаагаа гаргууд мэддэг нэгэн аж. Рабб хүсвэл энэ бүдүүлэг, эмэгтэйчүүдийг үзэн яддаг төдий дүр төрхөө үгүй хийж сэтгэл булаам, халамжтай, эрэлхэг, эмэгтэй хүний мэдрэмжийг ойлгодог төрхийг дор нь бүрдүүлж чадна гэдгийг ч Райли мэдэрч байлаа. Өмнө нь олон ч эмэгтэйчүүд түүний жинхэнэ төрхийг харахаасаа өмнө түүнд татагдаж байсан байж таараа.

"Тэд түүний хэн гэдгийг олж мэдсэндээ үргэлж харамсдаг байх" гэж тэр бодов.

Эсвэл тэдний зарим нь бүр үүнийг огт мэдэж амжилгүй дууссан ч байж мэдэх юм.

Гэтэл энэ новш хийсэн хэрэг, хэлсэн үгэндээ хумсын төдий ч зовсон шинжгүй сууж байна. Райли иймэрхүү төрлийн эрчүүдийг үзэн яддаг сэтгэл нь дотроос нь оргилж байхыг мэдэрч байв.

- Тэгвэл яагаад янхан авдаг хэрэг вэ? гэж эцэст нь Билл асуулаа.

Рабб Билл рүү харан

- Хөгшөөн, янхнуудтай байхад амар байдаг шүү дээ, чи аягүй л бол мэднэ дээ. Тэд үнэн сэтгэлээсээ байдаг. Чамд зөвшөөрөл авахын тулд тохиролцох, солилцох ямар ч шаардлага гарахгүй. Одоо үед чинь бүгд л "чи тэгвэл би ингэнэ" гэдэг болчихоод байна. Эрэгтэй хүн өөрийнхөө эхнэртэй сексдсэнийхээ төлөө шоронд явдаг болсон цаг гэж тайлбарлав.
- Харилцан тохиролцоогүй бэлгийн харилцаа гэдэг гэж Билл хэллээ.
- Гэрлэлтэнд тийм юм бах ёсгүй.

Рабб энэ үгийг зориуд Райлид хандан хэлсэн хэдий ч Райли үүнд нь огт тэвдсэнгүй. Тэр яг одоо гол асуудал руугаа орох цаг нь болсон гэдгийг мэдэрлээ.

- Тэгвэл чи Нанеттийн үхэлд ямар нэгэн байдлаар холбоотой юу? гэж Райли асуугаад Раббын царайд үртэсний төдий ч болов хувирал гарах эсэхийг ажсан боловч Раббын сэтгэл огт хөдөлсөнгүй бололтой.
- Тэр үхчихсэн юм уу? гэж Рабб эелдгээр асуув.
- Түүнийг Бямба гаригийн шөнө хөнөөсөн байсан гэж Райли хэлэхэд
- Чамтай уулзахаар товлосон байсан шөнө гэж Билл тодрууллаа.

Рабб одоо жинхнээсээ уйдсан царайтай харагдана.

- Надад маш их харамсалтай байна гэж тэр хэлээд эвшээсэн дүр үзүүлээд
- Энэнээс л болж намайг баривчилсан байх нь. Та нар намайг хийсэн гэж бодож байгаа юм байна л даа. Тэгвэл надад хэрэгт холбогдолгүйн баталгаа бий. Би ээжийнхээ хандивын үдэшлэг дээр байсан. Та нар миний зургийн интернетээр орж үзсэн ч болно гэв.

Тэгснээ Рабб сандлынхаа түшлэгийг налж

- Окей, хөгжилдөж ханасан бол би утсаар ярьж хуульчаа дуудмаар байна гэх нь тэр.

Райли түүний хиймэл эвшээлтээс үү, эсвэл хөгжилтэй цагийн талаарх үгнээс болсон уу ямартай ч Раббын чалчихыг дахин сонссонгүй. Тэр ширээн дээгүүр ухасхийн зүтгэж Раббын үнэтэй цамцнаас заамдан авлаа.

- Болж байна! Дахиж хөгжилдөхгүй! гэж Райли чадлаараа хашгираад түүний шал руу авч шидэв.

Раббын шалан дээр унах үедээ орилох нь тун ч тааламжтай санагдлаа. Райли түүн рүү ухасхийн очиход нь өнөөх нь гавтай хүнд баймгүй хурдаар хойшоо ухрав.

Хоёр залуухан мөрдөгч өрөөнд хар хурдаараа орж ирээд Райлигийн хоёр гараас барьж авсан хэдий ч тэр Рабб руу зүтгэлсээр байлаа. Тэр мөрдөгчдийг цохиж эхэлсэн хэдий ч Билл давшин ирж хоёр гарыг нь ард нь авахад эсэргүүцсэнгүй.

- Одоо болно! Чи дахиад ажлаас чөлөөлөгдөх гээ юу? гэж Билл ширүүн хэлтэл
- Дахиад гэсэн үү? гэж залуу мөрдөгчдийн нэг нь асуув.
- Ойлголоо, ойлголоо гэж Райли хэлээд биеэ суллахад Билл гарыг нь тавилаа. Түүний уур нь намджээ.

Харин одоо Раббын хашгирах ээлж ирж хуульчаа дуудахыг шаардан, тэднийг шүүхэд өгнө хэмээн сүрдүүлж гарав. Райли түүн рүү муухай харвал өнөөх нь чимээгүй боллоо. Тэр бол ховорхон тааралддаг, түүний хэрхэн уншихаа мэдэхгүй сэжигтнүүдийн нэг болохыг Райли ухаараад Билл рүү хандан

- Тусдаа ярилцах хэрэг байна гэлээ.

Тэр өрөөнөөс гармагцаа Биллд

- Бид түүнийг суллах хэрэгтэй байх гэв.

Билл их цочирдсон, тун их гайхсан харагдана.

- Чи түүнийг манай сэжигтэн биш гэж бодож байгаа юм уу?
- Би мэдэхгүй байна.
- Тэгвэл бид түүнийг дахиад хэсэг байцаах хэрэгтэй биш үү?

Райли чимээтэй санаа алдан

- Бид түүний хэрэгт холбогдолгүй гэсэн баримтыг нь шалгаж болно л доо. Гэхдээ яг одоо бол чи бид хоёрт түүний хагас дутуу орооцолдсон хар тамхины хэргээс өөр юм алга. Өчүүхэн хэмжээтэй хар тамхи биедээ авч явсан гэсэн шалтгаанаар бид түүний үнэтэй хуульчдыг дийлэхгүй. Тэр дорхноо суллагдчихна. Харин одоо түүнийг суллачихвал ядаж л мөрдөгчдөөр мөрдүүлээд байж болно. Тэгвэл барих сэжүүртэй болж ч магад гэлээ.

Билл толгойгоо сэгсрэн

- Надад наад санаа чинь таалагдахгүй байна. Гэхдээ яахав би явж түүнийг суллая. Тэгвэл Рабб чиний эсрэг зарга мэдүүлэхгүй өнгөрч ч магад гэв.

Рабб нэг тал нь харагддаг цонхоор Билл Раббын гавыг тайлан, явахыг зөвшөөрч байгааг ажиглаж зогслоо. Рабб цонх руу эгцлэн харах үед Райли түүнийг өөрийг нь харж байгаа гэдгийг мэдэж байгаа гэдэгт итгэлтэй байв. Рабб түүн рүү чиглэн инээвхийлээд харцаа буруулан өрөөнөөс шурдхийн гарч одлоо.

Райли өмнө нь хэзээ ч өөртөө ийм их эргэлзэж байсан удаагүй билээ. Үүнтэй зэрэгцээд тэр шумбагчдын багийн ахлагч нуурнаас дахиж цогцос олоогүй гэж байсныг санав. Тэр энэ талаар Биллд хэлж амжаагүй байсан ч энэ бүхэн түүний өөртөө итгэх итгэлд хүнд цохилт болжээ.

Биллийг Раббыг барилгаас гаргаж өгөөд эргэж ирэхийг хүлээх зуур түүний толгой олон асуултуудаасаа болж задрах шахаж байлаа. Шумбагчдын буруу гэж хэлсэндээ тэр үнэхээр итгэлтэй байна уу? Энэ цуврал аллага огт биш биз?
Райли өөрийн мэдрэмжиндээ асар их итгэдэг хэдий ч энэ удаа тэр нь бөөн холион бантангаас өөр юмгүй байх аж. Магадгүй сүүлийн хэдэн сарын дотор тэр өөрөө алуурчинд олзлогдож, охин Эприлийгээ ч мөн алуурчны гараас аврах хэрэг гарч, сэтгэл санааны хувьд хүнд цохилтонд орсноос түүний зөн совин баларсан ч байж мэдэх юм. Магадгүй тэр энэ ажилд ерөөс тэнцэхээ больсон ч байж мэднэ.
Ямартай ч тэр энэ ажил түүний мөрдөгчийн хувиар хийж буй хамгийн сүүлийн ажил байсан ч хамаагүй Нэнси Холбрукийн алуурчныг олж барихыг маш их хүсч байлаа. Гэхдээ Раббыг сэжиглэсэн нь зөв үү?

Эсвэл тэр зүгээр л түүнийг буруутай гэдгээ мэдрээсэй гэж хүссэн юм болов уу?

Author:  Tseko [ Jan.04.18 10:28 pm ]
Post subject:  Re: Блэйк Пиерси - Райли Пэйжийн цувралууд 1,2

АРВАН ЗУРГААДУГААР БҮЛЭГ

Бүсгүй өөрийгөө Т.Р хэмээн нэрлэсэн залуутай хамт ганган зочид буудлын гудмаар алхаж явах зуураа өнөөдөр хэрхэн хөгжилдөх талаараа бодож явав. Үнэтэй цайтай, гял цал орчноос болж түүний толгой эргэх шахсан тул тэр өөртөө

"Чамайг "Чифон" гэдэг, битгий мартаарай..." хэмээн сануулах хэрэг гарлаа.

Тэр биеэ үнэлэгчийн ажлаа хийх үедээ Чифон гэдэг нэр хэрэглэдэг бөгөөд энэ нэрэндээ дуртай, бусад олон үйлчлүүлэгчдэд энэ нэрээ хэлж байсан, бас ганц ч удаа алдаж байсан удаагүй. Гэвч Т.Р бусдаас огт өөр, түүнийг ямар нэгэн аргаар барьц алдуулаад байлаа.

Магадгүй тэд өмнө нь ганц удаа учрах үеэр энэ залуу эмзэг талаа харуулснаас ч байж болох юм. Тэр үеэр хөөрхий залуугийн хүссэнээр болж өгөөгүй учир Чифон баяртайгаар өөрийгөө буруутгаад түүний хүссэнээр үйлчилсэн билээ.

Саяхан Чифон түүнийг өдөр дунд Кинетик Тусгай Бялдаржуулах Төвөөс нэг байшингийн цаана машины зогсоолд байрлуулсан машин дотроо сууж байхыг харжээ. Тэр өмнө нь нэг удаа бас түүнтэй бялдаржуулах төвийн гадаа тааралдсан хэдий ч өөр газар зугаацах нь зүйтэй гэж байсан юм. Чифоны бодлоор бол түүний ингэж буй гол шалтгаан нь тэр бялдаржуулах төв мэтийн газраар эргэлдээд байхааргүй хэтэрхий ганган нэгэн билээ. Энэ удаа тэр өөрөө түүнтэй уулзаж өөр газар учрахыг санал болгожээ.

Бялдаржуулах төвийн танхимын ард байдаг ноорхой бохир өрөө юм уу хямдхан дэн буудалд болзоотойгоо учирч дадсан түүний хувьд яг одоо эргэн тойрон нь сүрдмээр байлаа. Үнэндээ Т.Р өнөөдөр түүнээс хаашаа явмаар байгааг нь асуужээ. Чифон үүнийг бяцхан тоглоом гэж бодсон тул тоглоом шоглоомын хооронд энэ асар үнэтэй, өөрийнхөө зиндаанаас хэт дээгүүр зочид буудлыг санал болгосон юм. Тэр өмнө нь хэзээ ч энд ирж үзээгүй боловч мөнгөтэй жуулчдын дунд алдартай буудалладаг газар гэдгийг мэддэг байж.

Ингээд нэг мэдэхэд Т.Р гар утсаараа буудалд захиалга өгч, дараа нь түүнийг машиндаа суулгаад энд авчирчээ. Тэр үнэхээр гайхмаар хүн юм. Чифон түүнийг өнөө шөнө өөрөөр яаж гайхшруулах бол хэмээн бодож, найз Мичидээ хэлнэ гэхээс байж ядна. Түүнтэй хамт бялдаржуулах төвд ажилладаг найз нь ч бас өмнө нь хэзээ ч иймэрхүү газар байж үзээгүй нь тодорхой.

Т.Р түүнийг машиндаа үлдээн зочид буудал руу ганцаараа орж бүртгэлээ баталгаажуулаад гарч ирэх үедээ хиймэл үс, үнэтэй нарны шил зүүж, чемодан барьсан байлаа. Чифон өчүүхэн өөрчлөлтүүд хүнийг ямар өөр харагдуулж чаддаг болохыг анзаарч, түүнийг гайхан харж байв.

Төд удалгүй тэр Чифоныг машинаасаа дагуулан гарч зочид буудлын хажуугийн хаалгаар орон өөрсдийнхөө өрөөнд ирцгээлээ. Хаалга нээгдмэгц Чифоны өмнө гайхалтай сайхан, зай ихтэй том өрөө байх бөгөөд тэр угаалгын өрөө рүү шагайж үзвээс онцгой тансаг тохижуулсан байх ажээ. Өрөөний нэг талд байх гулсдаг хаалганы цаана ваартай цэцэгнүүдээр чимэглэсэн жижигхэн хашаа харагдлаа.

- Ямар үзэсгэлэнтэй юм бэ гэж дуу алдсаар Чифон хашааг чиглэсэн боловч Т.Р замыг нь хаав.
- Уучлаарай хэмээн тэр инээмсэглээд хаалган дахь хөшгийг буулгалаа.

"Мэдээж шүү дээ. Би ямар тэнэг юм бэ" гэж Чифон бодов. Тэр Чифонтой хамт хэн нэгэнд харагдахыг хүсэхгүй байгаа нь ойлгомжтойгоос гадна тэр өөрөө ч хэнд ч үзэгдэхгүй байхыг эрхэмлэж байлаа.

Тиймээс тэр түүний үйлдэлд огт санаа зовсонгүй. Мэдээж энэ чинь түүний ажлынх нь нэг хэсэг шүү дээ.

Чифон орны ирмэг дээр суугаад өрөөг тойруулан ажих зуураа энэ эр түүнтэй юу хийх гэж байгаа болохыг таахыг оролдов. Энэ газар харваас үнэтэй гэдэг нь илт, тэгээд ч Т.Р түүнд асар их мөнгө амалсан. Тэр мөнгийг Чифон бялдаржуулах төвийн менежер Жэйбюрдтай хуваалцах хэрэггүй гэдэг нь бүр сайхан. Чифон ийм боломжоос шүүрч авсандаа баярлаж байсан ч үзвээс Т.Р түүнтэй хамт нилээн удаан байх шинжтэй байгаа нь түүний сэтгэлийг зовоож байлаа.

Энэ залуу юунд ч яараагүй бололтой, бүтэн өдрийг таатай өнгөрүүлэхээр бэлдэж байх шиг. Тэр жижиг хөргөгчнөөс хүйтэн цагаан дарс гаргаж хоёр хундганд хундагалаад нэгийг нь Чифонд өгөөд өөрөө түшлэгтэй сандалд тухлан суулаа. Тэгснээ үг хэлж буй аятай толгойгоо түүн рүү дохиод дарсаа шимэн, сандалдаа шигдэв.

Чифон хэдэн хормын турш өөрийнхөө дарснаас шимж суусны эцэст зориг гарган ам нээлээ.

- Уучлаарай, гэвч би энд удаан байж чадахгүй нь.
- Яагаад тэр билээ?

Чифон юу хэлэхээ мэдсэнгүй, дуугаа хураалаа. Тэр үйлчлүүлэгчиддээ хэзээ ч өөрийнхөө талаар ярьж байгаагүй бөгөөд тэр байгугай Мичид ч юу ч хэлээгүй. Зөвхөн Жэйбюрд л түүний хэн гэдгийг мэднэ.

Залуу өрөвдсөн шинжтэй зөөлөн инээмсэглэв.

- Чи ямар нууцтай хүн бэ Чифон? гэж тэр асуулаа.

Тэр дахиад л дуугарсангүй. Харин залуу аяархан инээгээд

- Би чамайг ойлгож байна, бүү санаа зов. Надад ч бас нууц бий гэснээ хором чимээгүй болоод
- Би чамд үнэнээ хэлье. Би чамд татагдаад байна. Надад яагаад ч юм чи бид хоёр хоёр биенээ ямар нэг онцгой байдлаар ойлгох юм шиг санагдаад байна гэж ярив.

Чифоны сэтгэл үнэхээр их хөдөлжээ. Түүний нэг ч үйлчлүүлэгч түүнтэй ийм дотно харилцаж байсан удаагүй. Тэр байтугай ихэнх нь ярихыг ч хүсэлгүй гол ажилдаа ордог.

- Надад нууцаасаа ярьж өгөөч. Би чамд бяцхан бэлэг бэлдсэн. Хэрвээ чи надад нууцаа хэлбэл би чамд үүнийг өгье гээд залуу чемоданаа алгадав.

Эмэгтэй урт, гүнзгий амьсгаа аваад

- Миний жинхэнэ нэрийг Чифон гэдэггүй гэлээ.
- Намайг ч Т.Р гэдэггүй. Хоёулаа мэддэг юмнаас өөр юм ярь л даа. Надад жинхэнэ нэрээ хэлээч гэж залуу инээмсэглэн гуйв.

Чифонд яг л хадан хясааны ирмэг дээр зогсож буй мэт санагдана. Гэвч тэр үнэхээр энэ залууд бүгдийг хэлэхийг хүсч байв. Үнэнийг хэлэх нь түүнд сонирхолтойгоос гадна шинэ адал явдал мэт санагджээ.

- Намайг Гречин гэдэг.
- Тэгээд?
- Тэгээд....хммм...би гэрлэсэн, хүүхдүүдтэй.

Энэ залуу одоо үнэн сэтгэлээсээ хөөрсөн мэт харагдана.

- Хоёр хүүхэдтэй юу?
- Үгүй ээ, гурав.

Залуу түүн рүү хормын турш алмайран ширтлээ. Тийм ээ, үнэнийг хэлэх сайхан ажээ. Тэр яагаад гэдгийг мэдэхгүй ч зөв зүйл хийж байгаа мэт санагдлаа.

- Би өдийд гэртээ байж, гэртээ суудаг ээжүүдийн хийдгийг хийж байх ёстой. Манай нөхөр бол намайг гэртээ байгаа л гэж бодож байгаа. Гэвч энэ бол амьдрал биш, өдөрт зөндөө их сул цаг гардаг, надад хийх юм олддоггүй юм.
- Тэгээд чи уйддаг юм байна гэж залуу дүгнэв.

Чифон хийдэг зүйлээ хүлээн зөвшөөрсөндөө тайвшран инээд алдлаа.

- Мэдээж шүү дээ! Чиний төсөөлснөөс ч ихээр уйддаг! Гэхдээ би хүүхдүүдээ сургуулиасаа тараад ирэх үед гэртээ байж байх ёстой.

Харин залуу чемоданыхаа тагийг товшин

- Тэгээд чамд мөнгө хэрэггүй юм уу? гэж асуув.
- Яалаа гэж, мөнгө хэрэгтэй байлгүй яахав. Манай нөхөр мөнгөнд их нарийн ханддаг хүн. Харин би өөрийн гэсэн мөнгөтэй баймаар байна.

Залуу сандлаасаа босон чемоданаа барьсаар ор руу дөхөн ирээд Чифоны хажууд суув. Тэгснээ чемоданаа өчүүхэн төдий онгойлгосон тул Чифон дотор нь юу байгааг сайн харж чадсангүй.

- Нүдээ ань гэж түүнийг хэлэхэд Чифон хэлснээр нь хийгээд, залуугийн гар шилэн хүзүүнд нь хүрэхийг мэдэрлээ. Тэр хүзүүнд нь ямар нэгэн юм углаж байв.
- Одоо нүдээ нээ.

Тэр нүдээ нээмэгц өөрийнхөө дүрийг толинд олж хараад цочсоноо дараа нь гайхан хашгирав. Түүний хүзүүнд хязгааргүйн бэлгэ тэмдэг бүхий гоёлтой нарийн мөнгөн зүүлт байх ажээ. Зүүлтний төвд гялалзах бяцхан чулуу нь жинхэнэ алмаз гэдэгт бүсгүй итгэлтэй байлаа.

Энэ зүүлт асар үнэтэй гэдэг нь гарцаагүй. Бүсгүй хормын турш юу гэхээ мэдэхгүй балмагдлаа. Тэр үүнийг авч болно гэж үү? Тэр бүр үүнийг хаана, хэзээ зүүхээ ч мэдэхгүй байсан ч ямартай ч нөхөртөө яагаад ч мэдэгдэж болохгүй гэдгийг ухаарч байлаа.
Хэдий тийм ч энэ бол гайхалтай сайхан бэлэг учир татгалзвал бүдүүлэг явдал болно.

- Баярлалаа. Би чамд энэ бэлэг ямар их утга учиртай зүйл болохыг мэдрүүлмээр байна гэж бүсгүй хэллээ.

Залуу юм дуугарсангүй тул Чифон түүний нүд рүү харав. Түүний нүдэнд хүсэл тачаал асах ажээ.

- Харин чи одоо надад нэрээ хэлэхгүй юм уу? гэж Чифоныг асуухад тэр толгой дохиод
- Удахгүй хэлнэ ээ. Явж биеэ бэлд гэв.

Түүний ингэж тушаал өгч байгаа нь Чифонд бишрүүлсэн ч харин захирангуй, хүчилсэн санагдсангүй. Залуугийн нүүр царай, дуу хоолой нь дэндүү сэтгэл хөдөлгөм байлаа.

Чифон аальгүйтэн хөхрөөд угаалгын өрөө рүү явж одлоо.

"Мичид үүнийг харуулбал баярласандаа амиа тавих вий дээ!" гэж тэр бодно.

Бас тэр Т.Р-т дахиад ч гэнэтийн бэлгүүд бий гэдгийг мэдэж байлаа. Тэр бэлгүүд нь гайхмаар зүйлс байх нь гарцаагүй.

Author:  naran1962 [ Jan.05.18 5:50 am ]
Post subject:  Re: Блэйк Пиерси - Райли Пэйжийн цувралууд 1,2

Thanks! Happy New Year!

Author:  iShoogii [ Jan.05.18 11:06 am ]
Post subject:  Re: Блэйк Пиерси - Райли Пэйжийн цувралууд 1,2

Баярлалаа хүлээж байгаа шүү. Шинэ оны мэнд!

Author:  Tseko [ Jan.11.18 9:45 pm ]
Post subject:  Re: Блэйк Пиерси - Райли Пэйжийн цувралууд 1,2

АРВАН ДОЛДУГААР БҮЛЭГ

Бяцхан янхан угаалгын өрөөнөөс гарч ирэхдээ дөнгөж сая түүний өгсөн зүүлтнээс өөр юу ч үгүй нүцгэн гарч ирэхэд эрэгтэй бараг л чангаар инээх шахлаа. Янхны нүцгэн бие түүний сэрлийг огтхон ч хөдөлгөсөнгүй. Түүнд таашаал хүртэхэд үүнээс хавьгүй их зүйл хэрэгтэй гэдгээ тэр мэднэ.
Эрэгтэй хувцсаа тайлсангүй, орны хажууд байх бүрмэл сандал дээр суух агаад бүсгүйг гарч ирэх үед талархсан мэт инээмсэглэв.

- Оронд орчих гэж тэр бүсгүйд хэллээ.

Бүсгүй юу ч хэлэлгүй тансаг торгон хөнжилд шургалсан нь ичимхий бяцхан охин аятай харагдана.

"Үгүй шүү, тэр ердөө л ичимхий бяцхан охин шиг аягладаг ердийн нэг янхан шиг харагдаж байна."

Эрэгтэй нүүр дүүрэн инээмсэглээд бүсгүйд царайд сэтгэл нь амарсан төрх илрэхийг анзаарлаа. Бүсгүй түүнийг тааламжтай байлгах гэж тун их хичээж байна. Түүнийг сандлаасаа босон ор руу дөхмөгц бүсгүй хөнжлөө доошлуулан том хөхөө ил гаргав.

Бүсгүй түүн рүү инээмсэглэх үед эрэгтэйд түүний хүчин чармайлтууд ямар ч утгагүй санагдлаа. Түүний энэ нүүрний хувиралд ямар ч зорилго алга. Үнэндээ түүний энэ өөрт нь итгэсэн шинжтэй инээмсэглэл эрэгтэйн дур хүслийг өдөөх биш, бүр унтрааж байв.

- Гараа ардаа ав гэж эрэгтэй хэллээ.

Бүсгүй цааш эргээд хэлснээр нь хийв.

- Сайн байна, ингээд байж байгаарай.

Тэр чемоданаа орны хажуугийн ширээн дээр тавиад дотроос нь хэрэгтэй юмаа гаргаж ирмэгц янхны ард сууж бугуйг нь олсоор шалмаг хүллээ.

- Яана аа гэж бүсгүй дуу алдсан боловч гомдоллосон шинж байсангүй.

Эрэгтэй өөрийгөө түүний бугуйг хүлсэн анхны үйлчлүүлэгч нь биш гэдэгтээ итгэлтэй байлаа. Бүсгүйд ихээхэн өгөөмөр хандаж болсон юм чинь эрэгтэй одоо түүнтэй юу хүссэнээ хийх эрхтэй, яг одоо түүнийгээ хийж байгаа нь энэ.

- Одоо босоод суугаарай, би чамд туслая гэж тэр хэлэв.
- За тэгье, чи одоо юу хийх гэж байна? гэж бүсгүй асуугаад дахин инээх нь энэ удаа арай санаа зовсон шинжтэй сонсогдлоо.
- Битгий эргэж хараарай гээд тэр ард нь сууж үсийг нь илэв.
- Надад таалагдаж байна гэж эмэгтэй бувтналаа.

Ингээд тэр янхны толгойд гялгар уут углав. Бүсгүй одоо харин инээхээ больж хормын төдийд чимээгүй сууснаа тийчилж эхэллээ. Эрэгтэй уутыг хүчлэн барихад янхан хөлөө тийчлэн, торгон даавууг өшиглөж, хүлээтэй гараараа түүнээс зуурахыг оролдож байв. Тэр уутыг чангалан, янхныг өөрт нь хүрэхээргүй зайнд тогтоон барьж байлаа. Хэдэн хормын дараа тэр янхны чихэнд

- Би чамд одоо нэрээ хэлье хэмээн шивнэлээ.

Гэвч янхан түүний хэлснийг одоо сонсож чадахгүй гэдгийг тэр мэдэж байсан тул тэр гараа суллав.

Одоо тэр орны ирмэг дээр суугаад эмэгтэйн нүцгэн, өрөвдөлтэй хөгийн биеийг ажиглалаа. Энэ бүхэн түүний бодсоноос хавьгүй хурдан болоод өнгөрчихжээ. Тэр уул нь түүнтэй харанхуй болтол олон цаг зугаацахаар төлөвлөж байсан юм. Гэвч бүсгүйг түүнтэй хамт удаан байж чадахгүй гэдгээ хэлснээс хойш үүнийг хурдан хийхээс өөр арга байсангүй.
Гэхдээ энэ бүхэн түүний урмыг хугалсангүй, харин ч нөхцөл байдалд тааруулан жүжиглэж, төлөвлөгөөгөө өөрчилсөн нь түүнийг илүү цэнгүүлжээ. Түүнээс гадна тэр бүсгүйг хөнөөхөөс өмнө үнэхээр түүнтэй ямар нэгэн онцгой холбоотой мэт санагдсан юм. Энэ аллага түүнд өмнөх бүгдээс хувь илүү таашаал авчирлаа.

Одоо үхлийн дараах анир чимээгүй дунд суух нь түүний таашаалыг улам ч нэмэгдүүлэх аж. Тэр энд үргэлжлүүлэн сууж, энэ мэдрэмжээ дуустал хүлээхээр шийдлээ. Өмнө нь тэр энэ бүхнийг дуусмагц цогцоснуудыг бушуухан далд оруулахаар яардаг байж. Харин одоо бол хаашаа ч, юунд ч яарах хэрэг байхгүй, харанхуй болтол хүлээх зай байна.
Тэгвэл харанхуй болтол юу хийх билээ? Яахав, тэр телевиз үзэж болох ч түүнд огтхон ч сонин санагдсангүй. Чифон, эсвэл Гречин үхсэн байлаа ч өчүүхэн төдий анхаарал халамж, энхрийлэл хүртэх эрхтэй шүү дээ. Тэд өмнө нь нэг удаа хамт байх үед түүнд Чифон бага зэрэг дургүй хүрэм санагдаж байсан бөгөөд түүнийг таалах эсэхдээ эргэлзэж байж. Харин одоо бол бүх юм өөрчлөгдсөн...

Тэр бүсгүйн үсийг зөөлөн илэнгээ юу гэж хэлснийг нь саналаа...

"Өдөрт зөндөө их сул цаг гардаг, надад хийх юм олддоггүй..."

Тэр Чифоны сэтгэлийг үнэхээр биширлээ. Түүний мэдэх ихэнх хүмүүс Дурегийн хэлсэнчлэн чимээгүй цөхөрсөн амьдрал дундаа өдрийг өнгөрөөдөг. Тэд юу хүсч байгаагаа ч мэддэггүй тул цагийг дэмий үрсээр амьдралаа дуусгадаг билээ.

Харин Гречин тэдний нэг биш, тэр үнэхээр үнэ цэнтэй хохирогч байлаа. Түүнийг хөнөөх нь үнэхээр нэг төрлийн спорт адил санагджээ.

Цаг хугацаа аажуу тайван өнгөрсөөр шөнийн харанхуй ирж, тэр Гречиний биен дээгүүр сүүдэр татуулж байгааг бахдалтайгаар ажиглаж суулаа. Одоо ажлаа дуусгаж болохуйц харанхуй болжээ. Түүний хийсэн гайхалтай үйлдлийн хажууд одоо ердөө л нэг энгийн биеийн хүчний бохир ажил үлдсэн. Гэлээ гэхдээ тэр эхэлснээ дуусгах ёстой тул чемоданаасаа цогцсыг хийх зориулалтын хар уут гаргаж ирэв. Тэр өмнө нь энгийн хогийн уут ашиглаж байсан ч одоо илүү найдвартай, бат бөх цогцосны уут ашигладаг болжээ. Тэр уутыг орон дээгүүр дэлгээд хүзүүний зүүлтнээс өөр юмгүй байгаа нүцгэн цогцсыг дотор нь хийгээд уутыг цахилгаандсанаа хашаа руу гарч эргэн тойронд хүн байгаа эсэхийг шалгалаа. Түүний машин эндээс ердөө хэдхэн алхмын зайд харагдана.

Эрэгтэй буцаж өрөөнд орж түүнд гайхалтай хөнгөхөн санагдсан ачааг мөрөн дээгүүрээ тохож аваад машин руугаа зүглэн, цогцсыг машин дотроо хийлээ. Тэгснээ дахин өрөө рүү явж орон Гречин ямар нэгэн зүйл үлдээсэн эсэхийг шалгав. Түүний өмсөж байсан хувцас, барьж явсан цүнх нь угаалгын өрөөний шалан дээр нямбай гэгч нь өрөөтэй байх аж. Цүнхэн дотор нь түүний гар утас, багахан бэлэн мөнгө, түлхүүр, сальфетка байх агаад эрэгтэй гар утсыг нь шүүрэн авч хормын турш ажиглав. Тэр Гречинийг утсаар яриагүй гэдэгт итгэлтэй байсан хэдий ч хэрэв хэн нэгэн бүсгүйг хайж эхлэвэл хамгийн түрүүнд утасных нь байршлыг тогтоох гэж оролдоно гэдгийг мэдэж байлаа. Тиймээс эрэгтэй утсыг газар руу шидээд дээр нь дэвслэн хэмхчив. Харин бүсгүйн түрийвчин дотор жолоочийн үнэмлэх, хүүхдүүдийнх зураг, багахан бэлэн мөнгө байх ба эрэгтэй үүнийг нь цүнх рүү нь буцааж хийгээд, үүнийгээ өөртэй нь ямар ч байдлаар холбох боломжгүй хаа нэгтээ хол газрын хогийн саванд хаяхаар шийдэн уутлалаа.

Ингээд тэр өрөөг тойрон явж ямар нэгэн юм үлдсэн эсэхийг шалгасны дараа хаалганы гадна "БҮҮ САДАА БОЛ" гэсэн тэмдгийг өлгөв. Тэглээ ч тэр маргааш өглөө буцаж ирж буудлаас гарах бүртгэлээ хийлгэхээр шийдсэн бөгөөд ингэснээр тэр энэ өрөөнд ганцаараа хоноглосон мэт харагдах юм. Мэдээж тэр бас хуурамч нэртэй кредит картаар тооцоогоо хийсэн.

Эцэст нь эрэгтэй хашаа даван гарч машиндаа суун хөдөллөө. Тэр шөнийн харанхуйд давхих зуураа өөрийнхөө нөхцөл байдлыг дэнсэлж үзэв. Яг одоо бүх зүйл аюултай харагдаж байлаа. Тэр Нанеттийн цогцсыг хаяхдаа болгоомжгүй загнасны улмаас бүх шатны хууль сахиулах хүчнийхэн түүний эсрэг ажиллаж байгаа. Тэр үнэхээр том аюулд өртөөд байна.

Харин Чифон, эсвэл Гречин түүний хувьд энэ аюулыг хүлээн зөвшөөрч, магадгүй үүний төлөө амьдарч байсан нэгэн билээ. Гэвч түүний хувьд амьдралынх нь зорилго тэс өөр аж. Мэдлэг боловсролыг шүтдэг, сэтгэлийн цэнгэлийг таашаагч түүн шиг хүн эрсдэлтэй амьдралаар амьдардаггүй, алдартай байхыг ч хүсдэггүй. Түүнд зүгээр л хэн ч хэзээ ч эдгээр аллагуудын талаар олж мэдэхгүй байхад л хангалттай аж. Тэр ердөө л эмэгтэй хүний үхэж буй мөчөөс таашаал авахыг хүссэн, энэ бол тэр болон түүний хохирогчдын хоорондын хувийн асуудал.

"Амьдралаас энэ зэргийн юм хүсэхэд болохгүй гэж үү?" гэж тэр гайхан бодно.

Түүний бодлоор амссан таашаалыг нь үгүйсгэх ямар ч шалтгаан үгүй аж.

Эрэгтэй иймэрхүү бодолд автсаар нуурыг чиглэн хоёр цаг гаруй давхив. Тэр энэ удаад Финиксээс аль болох хол, хэний ч толгойд шалгах бодол төрөхөөргүй өөр нуур сонгон авчээ. Гэхдээ энэ нуур өмнөхтэй адил үерт автсан гүн хавцал дунд байгуулсан цэнгэг устай хиймэл нуур юм. Тэр өмнө нь энд амралтаар ирж байсан бөгөөд энэ хавийг маш сайн мэддэг аж.

Эрэгтэй харанхуй дундуур машиныхаа гэрлийг асаалгүй хайргатай шороон замаар давхисаар хайж байсан газраа оллоо. Энэ бол нуурын ус руу өнгийсөн жижигхэн хадан цохио бөгөөд нуурын ус энд хангалттай гүнзгий аж.
Тэр машинаасаа буун эргэн тойрноо харвал зузаан үүлэн дундуур сарны гэрэл бүдэгхэн үзэгдэнэ. Цаг агаар үнэхээр таатай байв.
Машинаас ууттай цогцсыг буулгамагцаа тэр уутны амыг онгойлгон хэдэн хүнд чулуу хийгээд буцаан цахилгаандаж нуурын ус руу өнхрүүлэн унагав. Ууттай цогцос ус руу унахдаа түүний бодсоноос илүү чанга цалгиллаа.

Гэнэт хаа нэгтээгээс гэрэл тусав. Харваас шөнийн цагаар эргээс хэдэн зуун метрийн зайтай загасчилж яваа хэн нэгний завины гэрэл бололтой. Гэвч тэд яагаад гэнэт гэрэл тусгав? Ус цалгилахыг сонссон юм болов уу?

Гэвч тэр үүнд эргэлзэж байлаа. Магадгүй тэд өгөөшөө өөрчлөх ч юм уу өөр ямар нэгэн юм хийж байгаа байх. Тэгээд ч ямар ч тохиолдолд тэд гэрэл тусгаад тусгаад ийм холоос түүнийг олж харж чадахгүй гэдэгт тэр итгэлтэй байсан тул машиндаа буцаж суун, нуураас холдотлоо гэрлээ асаалгүй давхив.

"Энэ шөнө гайхалтай байлаа" гэж тэр бодно.

Түүний таашаалтай мөч дууссанд тэр бага зэрэг гунигласан хэдий ч тэр удалгүй дахиад хийнэ хэмээн өөртөө амлалаа.

Author:  Tseko [ Jan.11.18 9:46 pm ]
Post subject:  Re: Блэйк Пиерси - Райли Пэйжийн цувралууд 1,2

Яаая энэ долоо хоногт аймаар ажил ихтэй олигтой орчуулж чадсангүй соорий манайхаан. Тэрнээс гадна би нэг долоо хоног аяллаар явчаад ирье за. Та хэд өөр юм уншиж байгаарай, хихи

Author:  naran1962 [ Jan.11.18 11:28 pm ]
Post subject:  Re: Блэйк Пиерси - Райли Пэйжийн цувралууд 1,2

Гялайлаа

Author:  iShoogii [ Jan.12.18 11:36 am ]
Post subject:  Re: Блэйк Пиерси - Райли Пэйжийн цувралууд 1,2

Баярлалаа. Их гоё орчуулга байна.

Author:  panther [ Jan.15.18 6:16 am ]
Post subject:  Re: Блэйк Пиерси - Райли Пэйжийн цувралууд 1,2

ердөө л хүн үхэхийг хараад авдаг таашаалынхаа төлөө хүн алдаг хүн байх гэж...жинхэнэ дүр нь боловсролтой, ажилтай, сайхан жэнтэлмэн байгаа даа новш гэж...баярлалаа Цэкө

Author:  iShoogii [ Jan.18.18 2:28 pm ]
Post subject:  Re: Блэйк Пиерси - Райли Пэйжийн цувралууд 1,2

За 7 хоног нь дуусах дөхөж байна даа. Ирээд бөмбөгдөөд өгөх байлгүй.

Author:  iShoogii [ Jan.24.18 10:10 am ]
Post subject:  Re: Блэйк Пиерси - Райли Пэйжийн цувралууд 1,2

iShoogii wrote:
За 7 хоног нь дуусах дөхөж байна даа. Ирээд бөмбөгдөөд өгөх байлгүй.

Sup Tseko? :??:

Author:  Masgu [ Feb.01.18 7:43 pm ]
Post subject:  Re: Блэйк Пиерси - Райли Пэйжийн цувралууд 1,2

...

Author:  croft [ Feb.07.18 6:14 pm ]
Post subject:  Re: Блэйк Пиерси - Райли Пэйжийн цувралууд 1,2

Цэко ч бас нэг блог нээгээд явчих шиг бололтой шүү :-D.

Author:  Tseko [ Feb.08.18 7:06 pm ]
Post subject:  Re: Блэйк Пиерси - Райли Пэйжийн цувралууд 1,2

Sorry манайхаан, аяллаар явж байхад гэнэтийн асуудал гараад би 3 долоо хоног гаран энэ асуудалтайгаа зууралдаад бардаггүй ээ. Уул нь жоохон жоохноор мөлхүүлж л байгаа. Жоохон тэсээрэй, удахгүй хэвийн горимдоо шилжинэ ээ. :oops: :oops:

Author:  naran1962 [ Feb.08.18 7:41 pm ]
Post subject:  Re: Блэйк Пиерси - Райли Пэйжийн цувралууд 1,2

Крофт маань эгчийгээ давхар чимхээд авах шиг бололтой. :oops:
Блог нээсэн ч би эндээ эргэж хургасаар л байгаа шүү. :frog:

Author:  iShoogii [ Feb.12.18 5:11 pm ]
Post subject:  Re: Блэйк Пиерси - Райли Пэйжийн цувралууд 1,2

naran1962 wrote:
Крофт маань эгчийгээ давхар чимхээд авах шиг бололтой. :oops:
Блог нээсэн ч би эндээ эргэж хургасаар л байгаа шүү. :frog:


Та ямар блог нээгээ вэ?

Author:  Tseko [ Feb.15.18 9:30 pm ]
Post subject:  Re: Блэйк Пиерси - Райли Пэйжийн цувралууд 1,2

АРВАН НАЙМДУГААР БҮЛЭГ

Райли Билл хоёр удирдлагын байранд дахин нэг залхуутай өдрийг өнгөрүүлсний дараа Райли үхтлээ ядарч, гутранги үзэлд автаж эхэлснээ мэдрэв. Өдөр дуусч орой болсон тул одоо юмаа баглах цаг болжээ. Тэд Бямба гаригаас хойш Нанетт гэгдэх Нэнси Холбрукийн аллага цуврал алуурчны үйлдэж байж магадгүй гэсэн өнгөц шалтгаанаар Финикст байгаа билээ. Гэвч цаг өнгөрөх тусам тийм байх магадлал улам бүр багасаж байлаа. Иймээс хэрэв Нэнсигийн аллага нэг удаагийн гэмт хэрэг бол ХМТ хавтаст хэргийн орон нутгийн цагдаа нарт эргүүлэн өгөөд Билл Райли хоёр Квантико руу буцах цаг нь болсон юм.

Мэдээж Калвин Рабб хэрэгт холбогдолгүйгээ бүрэн баталж чадахгүй бол тэр хоёрт хэрэг дээр үргэлжлүүлэн ажиллах сайхан шалтаг гарч ирнэ. Райли энэ асуудал удахгүй аль нэг тийшээ шийдэгдэх байх гэж найдав.

Райли лаборатори руу явж орох үедээ эрээлжилсэн олон компьютерийн дэлгэц, тоног төхөөрөмжүүдийг хараад таагүй мэдрэмж төрлөө. Эгнэсэн олон компьютерүүдийн дунд цахим технологийн салбарын эрхлэгч, өөрийгөө ердөө л Игрэйн гэж дууддаг залуухан эмэгтэй сууна. Тэр бол Райлигийн Квантикод хамт ажиллаж дадсан техникч нараас тэс ондоо хүн агаад хэрэг хариуцсан тусгай мөрдөгч Элжин Морлейн хэлснээр бол Игрэйн техникт донтогч гэнэ.

Тэр цэрэг маягаар богинохон зассан үсээ солонгын өнгөөр будаж, нүүр, чихээ зайгүй болтол элдэв бусын өнгөтэй, хуванцар толгойтой цоолборуудаар дүүргэсэн төдийгүй готик загварын тас хар хувцас өмсөх аж. Түүний ажлын ширээн дээгүүр дүүрэн янз бүрийн сахиус, өнгө өнгийн чулуунууд, цагирагнууд овоолоостой үзэгдэнэ.

- Надад үзүүлэх юм байгаа юу Игрэйн? гэж Райли асуунгаа түүний хажууд суув.
- Ёстой юу ч алга. Бие үнэлэгчдийн аллагын ихэнхэд нь юу ч байдаггүй нь бараг ёс юм даа. Ерээд оны үед нэг хэсэг биеэ үнэлэгчдийг боомилдог хэрэг их гардаг байлаа. Гэхдээ тэдний аль нь ч энэ хэргийн шинж тэмдэгтэй таарахгүй байна.

Райли энэ мэдээнд юу гэж хариулахаа ч мэдсэнгүй. Бодит үнэн гэвэл энэ эцэс төгсгөлгүй олон эзэнгүй аллагууд, биеэ үнэлэгчид байнга алга болдог явдал түүнийг үнэхээр их шаналгаж байв.

- Чи сүүлийн хэдэн жилд гарсан устай холбоотой аллагуудыг шалгасан уу?
- Мэдээж, бүр сүүлийн хорин жилийн доторх бүгдийг үзсэн. Нэг биеэ үнэлэгч хавцалд алуулсан байсан ч алуурчин нь олдож хэргээ хүлээсэн юм байна. Нэг цуврал алуурчин хохирогчоо угаалгын тэвшин дотор хөнөөсөн байсан ч нэгт тэрээр биеэ үнэлэгч байгаагүй, хоёрт алуурчин цаазын ял авсан. Өөрөөр бол Финиксийн ойр орчмын нууруудын эргэн тойрноос үе үе цогцос олдох нь олддог. Гэнэтийн байдлаар живсэн, завиар аялах үедээ юм уу сэлэх үедээ осолдсон гэх мэт маягаар амиа алдсан тохиолдлууд бөгөөд ихэнх нь эрэгтэй хүмүүс байна. Харин нууранд цогцос хаясан тохиолдол гэвэл юу ч алга.
- Чи өөр юу хийж чадах вэ?

Игрэйн сандлынхаа түшлэгийг налангаа тэвчээр алдан чангаар дуу алдлаа.

- Чи намайг ганц аллагыг цуврал болгож чадах уу гэж асууж байгаа юм уу? Харын хүчийг дуудахгүй л бол чадахгүй гэж мэд. Үнэнийг хэлэхэд би энэ хэрэгт ХМТ оролцож байгааг ч ойлгохгүй байна. Иймэрхүү хар талын юмыг ТТГ л чадна. Надад итгээрэй, би хувьдаа мэддэг бүх цахим шившлэгээ хэрэглэж үзсэн. Тэрнээс илүүгээр бол Уберийн бурхан тэнгэрийг уурлуулахаас цаашгүй.

Райли Игрэйнийг өөрийнхөө онцгой хэлээр үнэнийг хэлж байгааг ойлгож байлаа.

- Зүгээр дээ Игрэйн. Чи энэ хэргийг түр орхиж болно гэж тэр хэлээд лабораториос гаран явсан ч удалгүй Биллтэй тааралдав.
- Ямар нэгэн юм олов уу? гэж тэр Райлигаас асуулаа.
- Юу ч олоогүй. Харин чи?
- Би Раббын баталгааг шалгалаа. Тэр үнэхээр гэртээ, ээжийнхээ хандивын үдэшлэг дээр байж. Тэр цэвэр юм байна.

Райли санаа алдав. Хэдийгээр тэр ямар нэгэн байдлаар ийм юм болно гэж мэдэж байсан ч санаа нь амарсангүй. Рабб шиг новшийг ямар нэгэн аргаар бүр мөсөн зайлуулах хэрэгтэй шүү дээ.

- Өнөөдрийн хувьд бидэнд үүнээс илүү хийж чадах юм алга. Эндээс арилцгаая гэж Билл эцэст нь хэлэв.

Цаг хагасын дараа гэхэд Билл тэр хоёр зочид буудлынхаа уушийн газрын нэг буланд сууцгааж байлаа. Райли дөнгөж сая хоёр дахь хундага бурбон дарсаа захиалжээ. Тэр хамгийн сүүлд ингэж ууснаас хойш нилээн удсан хэдий ч өнөө шөнө уухад болохгүй юмгүй санагдав. Гэхдээ тэр бас одоо биеэ барьж, үүнээс илүү уух хэрэггүй гэдгээ ч мэдэж байлаа.

Ямартай ч Райлигийн харснаар яг одоо Биллд хамт ууж, ярилцах хүн юу юунаас илүү хэрэгтэй байгаа нь түүний хундагатай вискигээ Райлигаас хавьгүй хурдан хөнтөрч байгаагаас илэрхий. Сүүлийн хэдэн минутын турш тэр салалтынхаа талаар утга учиргүй хэдэн үг бувтнаж байлаа.

- Энэ бүгдийг ардаа орхиход үнэхээр хэцүү. Бүхэл бүтэн арван хоёр жилийн турш босгосон амьдрал, хоёрын хоёр хүүхэд шүү дээ. Миний амьдралд асар том хар нүх гараад дахиад хэзээ ч юугаар ч бөглөгдөхгүй юм шиг санагдаж байна хэмээн тэр ядарч цуцсан дуугаар ярьснаа хэсэг чимээгүй болж хундагатайгаасаа дахин нэг балгав. Тэгснээ үргэлжлүүлэн

- Мэдээж би түүнийг маш сайн ойлгож байна. ХМТ-н мөрдөгчтэй гэрлэнэ гэдэг хэцүү амьдрал. Гэхдээ л би түүнийг ямар амьдрал туулахаа мэднэ гэж бодсон юм. Түүнтэй гэрлэх үедээ би аль хэдийн мөрдөгчөөр ажиллаад эхэлчихсэн байсан шүү дээ. Гэтэл тэр бага багаар байж болох бүх аргаар надад гомдоллож эхэлсэн. Тэгснээ хөвгүүдийг төрсний дараа намайг бүр товчооноос гарахыг ятгаж эхэлсэн. Тэглээ гэхэд би юу хийх болж байна аа?

Райли энэ бүгдийг дэндүү сайн ойлгож байсан тул дуугүй л толгой дохин суулаа. Тэр өөрөө ажлаасаа зугтахыг оролдож байсан цаг саяхан шүү дээ. Харамсалтай нь тэр яаж ч хичээгээд, ажилдаа дуртай дургүй нь хамаагүй, энэ бүхнээс мөддөө салахааргүй болсон нь үнэн. Ганц хичээл заах түүнд хангалтгүй, албан тасалгаанд суугаад хорвоо дэлхий дээр байгаа энэ бүх муу муухайн хажуугаар нүдэн балай, чихэн дүлий явахыг бол бүр санах ч юм биш.

Гэсэн ч тэр юу ч хэлсэнгүй, Биллийн яриаг сонсон суусаар л.

- Магадгүй тэр анхандаа мөрдөгчтэй гэрлэнэ гэдэг романтик ч юм уу нэг тийм догь хэрэг гэж бодсон биз. Харин таван жилийн өмнө намайг шархдахад тэр үхтлээ айсан. Тэрнээс хойш хэвийн амьдрал маань баяртай болсон доо.

Райли өөрийгөө Мэггигийн оронд тавьж байгаагаа мэдрэв.

- Ядаж л тэр чиний төлөө санаа зовдог байсан байна шүү дээ. Харин Райян намайг ажил хийдэг эсэхийг ч бараг анзаардаггүй байсан. Тэр зүгээр л намайг түүний төгс бяцхан гэрийн эзэгтэй биш гэдэг үнэнтэй эвлэрч чадаагүй юм даа. Магадгүй Мэгги чамд хайртай байсан учраас хамтын амьдралдаа цэг тавьсан байж ч болох юм хэмээн тэр бодлогшрон ярилаа.

Билл түүн рүү гайхсан харцаар удаан ширтсэнээ

- Наадах чинь миний амьдралдаа сонссон хамгийн тэнэг зүйл байна гэлээ.
- Харин тийм байгаа биз? гэж Райли асуугаад чангаар хөхөрч эхлэв.

Нэг мэдэхэд тэд хоёул инээлдэн сууцгааж байх нь тэр. Биллтэй ярилцан, инээж хөхрөх үнэхээр сайхан санагдаж байлаа. Билл маш олон жилийн турш Райлигийн хамгийн сайн найз нь байсаар ирсэн билээ. Харамсалтай сүүлд тохиолдсон хэдэн хэрэг тэдний нөхөрлөлийг үгүй хийх шахсан. Райли Биллийн хажууд байхдаа хичнээн тайван, дотно байдгаа бараг л мартаж орхижээ.

Бас түүний хундага бурбон дарс ч түүнийг чөлөөтэй байгаад нь тусалж байгааг тэр мэдэж байв.

олгоомжтой байгаарай Райли. Хэтэрхий тайвширч болохгүй шүү" хэмээн тэр өөртөө санууллаа.

Тэр дахиад л мал болтлоо согтсон шөнөө Билл рүү ярьж харилцаа тогтоох санал тавьсан талаараа санав. Тэр явдлын талаарх дурсамж одоо л бүдгэрч эхэлж байхад дахин дурсан, сэдрээх талаар зүүдлэхийн ч хэрэггүй байлаа.

- За одоо больё, өөрийгөө өрөвдөж ханалаа. Чиний аварсан охин нээрээ юу болсон бэ? гэж Билл асуув.
- Жиллиг асууж байна уу? "Аварсан" гэх ч арай хатуудах үг байх. Гэхдээ яг одоо түүнд шийдэх асуудал их, тусламж бүр л их хэрэгтэй байна. Би Хүүхэд хамгааллын төв рүү хэд хэдэн удаа утасдаж түүний байдлыг шалгасан л даа. Тэр одоохондоо сайн байгаа гэсэн, бас хүүхэд хамгааллын ажилчид түүнийг ааваас нь холдуулж, хамгаалахаар ажиллаж байгаа юм билээ. Аав нь үнэхээр аймшигтай хүчирхийлэгч хүн байна лээ.
- Дараа нь тэр яах бол?
- Магадгүй ямар нэгэн айл өргөж авах байх. Эсвэл.. гэснээ Райлид бас нэгэн өөр бодол төрөн дуугаа хураалаа. Билл түүний нүүрний хувирлыг дор нь унших аж.
- Ээ бурхан минь гэж. Чи арай түүнийг өргөж авах талаар бодож байгаа юм биш биз дээ?

Райли хариу хэлсэнгүй. Тэр мэдээж яг онож хэлсэн. Гэхдээ л Райли түүний уусан юм нь толгойд нь гарч согтоож эхэлж байгааг, хөлчүүрхсэндээ Жиллид хэтрүүлэн санаа зовж байгаагаа ч мэдэж байв.

Харин Билл түүнийг ойлгосон шинжтэй инээмсэглэж суулаа.

- Райли наадах чинь тийм ч сайхан санаа биш. Тэр хөөрхий охин ямар их зовлон туулж ирснийг бурхан л мэдэх байх. Тэр бүр хайр халамж хүртэх, гэр бүлийн халуун дотно байдал гэж юу байдгийг ч мэдэхгүй яваа. Түүнд удаан хугацааны мэргэжлийн тусламж хэрэгтэй, харин чамд тэр нь байхгүй шүү дээ.
- Тийм л дээ гэж Райли хариулах үед хоолойд нь бөөн юм тээглэв.

Үнэхээр Биллийн хэлсэн зөв. Гэтэл тэр яагаад үүнд ингэж их санаа зовно вэ? Магадгүй тэр ойрдоо эгчдээ хэрхэн хандаж байснаа дахин дахин бодож байгаагаас ч энэ бүхэн болсон байж мэднэ. Түүний санаж байгаагаар Венди эгч нь хэдэн жилийн өмнө түүнд илгээсэн захиандаа түүнийг ямархуу байгааг мэдэх хүсэлтэй байгаагаа дурдсан байжээ. Гэвч Райли хариу бичээгүй бөгөөд эргээд бодоход тэр яагаад ингэснээ мэдэхгүй байгаа ч үүндээ харамсаж байв. Одоо бол тэр Венди хаана ямаршуухан байдалтай амьдарч байгааг ч мэдэхгүй байлаа. Энэ бүгдийн эцэст Райлид Вендиг хөсөр хаясан мэт мэдрэмж төрж байсан тул өөр хэнийг ч дахиж хөсөр хаяхыг хүссэнгүй.

Ямартай ч одоо энэ бүхнийг дурсан суух цаг биш аж. Тэр зүгээр л энд суугаад Биллийн өөрийг нь ойлгож, өрөвдөж байгааг харан баясаж байв. Гэтэл гэнэт түүний тархинд хачирхалтай мөрөөдөл ч гэмээр зүйл зурсхийн орж ирлээ.

"Билл бид хоёр Жилли шиг охинд төгс эцэг эх болж чадах байсан даа."

Хормын турш Билл тэр хоёр хосууд болж, Жиллигийн төлөө бүхнээ зориулж буй эцэг эх байж үнэхээр чадах юм шиг санагдав.

- Чи юу бодож байгаа юм бэ? гэж Билл асуулаа.

Райли тэнэгдүүхэн инээд алдав. Саяны бодсоноо түүнд хэлбэл яах бол? Яг энэ үед түүний утас нь чичирхийлэхэд тэр авч харвал Эприлээс зурвас ирсэн байлаа.

"Сайн уу ээж? Өнөөдөр Капитолоор явсан. Маргааш Цагаан ордон орно! Таниар сонин сайхан?"

Райли яг цагаа олж ирсэн энэ сануулгыг хараад өөрийн эрхгүй инээмсэглэлээ. Түүнд аль хэдийн маш ухаантай, зоригтой охин заяасан байхад бүгдийг өөрчлөн, амьдралаа орвонгоор нь эргүүлэх шаардлага байхгүй шүү дээ.

"Би сайн. Хүссэнээрээ хөгжилдөөрэй"
хэмээн тэр хариу зурвас бичмэгц

"Мэдээж!" гэсэн хариу тэр дороо ирэв.

- Эприл зурвас бичиж байгаа юм уу? гэж Билл асуулаа.
- Чи ямар сайн мэдэж байх юм? хэмээн Райли тэрүүхэндээ инээд алдан хариулав.
- Царайнд чинь хүүхдээрээ бахархсан, хайрласан эхийн төрх илэрсэн болохоор тэр юм болов уу?

Биллийн эелдэг үгс цаанаа л гунигтай сонсогдон, инээмсэглэл нь бөхжээ. Райли түүнийг өөрийнхөө хөвгүүдийн талаар, хүүхдүүдээ өөр дээрээ авах эрхийн төлөөх Мэггитэй хийж байгаа шүүхдэлцээний талаар бодож байгаа байх гэж таалаа. Тэр Эприлийн төлөө нөхөртэйгөө тэмцэлдэх шаардлагагүй байгаа өөрийгөө үнэхээр азтайд тооцов. Тэгээд ч одоо ярианы сэдвээ өөрчилсөн нь дээр аж.

- Хоёулаа Морлейд тайлан өгөх ёстойгоо санаж байна уу? гэж тэр асуулаа.
- Тийм ээ, мэдэж байна. Би ч хойшлуулаад байгаа л даа хэмээн Билл ядрангуй дуугарав.
- Түүнд юу гэж хэлнэ ээ?

Билл хуруугаараа ширээ товшин

- Юу ч олоогүй гэдгээсээ өөрөөр түүнд юу ч тайлбарлаад байх хэрэггүй л дээ. Бидэнд цуврал алуурчинтай хөөцөлдөж байгаа гэх ямар ч үндэслэл алга. Өөрөөр хэлбэл бидэнд энд саатаад байх ямар ч шалтгаан байхгүй гэсэн үг. Гарретт Холбрукийн урам хугарах л байх. Тэр биднийг дүүгийнх нь аллагын учрыг олж чадна гэдэгт үнэн голоосоо итгэж байсан гэлээ.
- Тийм үү?

Билл асуултанд үнэхээр гайхсан шинжтэй харагдана.

- Мэдээж шүү дээ. Тэр өөр юу бодно гэж?

Райли мөрөө хавчив. Тэр үнэндээ амнаасаа бодлогогүй үг унагачихсан нь энэ. Түрүүний асуултаараа тэр юу гэх гэснээ Биллд тайлбарлах гээд чадсангүй. Түүнд зүгээр л Гарретт Холбрук нэг л нууцлаг санагдаад байгаа бөгөөд энэ эр тэдэнд ямар нэгэн юм хэлэхгүй нуугаад байгаа гэдэгт итгэж байв. Гэхдээ үүнээс хойш тэд түүний юу нуусныг хэзээ ч олж мэдэхгүй ч байж магадгүй байлаа. Иймээс тэр

- Тайлангаа маргааш өглөө өгөөд явцгаая. ХМТ биднийг энд авчирсан шигээ буцаагаад байгууллагын онгоцоор гэрт маань хүргэж өгөх болов уу? гэж дүйвүүлэн асуув.

Билл чангаар инээд алдан

- Тэгж баярлуулахаар юм энд хийгээгүй болохоор хоёул автобусаар буцвал их юм болох байх даа гэлээ.
- Нээрээ тийм дээ

Билл уух юмаа дуусгах үед Райли өөрийнхөө уух юмны талд нь ч ороогүй байсан ч энэнээс цааш уух хэрэггүй гэдгээ мэдэж байлаа. Түүний толгой эргэж эхэлж байсан тул тэр хундагатайгаа түлхээд босох үест түүнд ухамсраараа уух юмаа хязгаарлаж байгаа нь бахдалтай ч юм шиг санагдана.

Билл тэр хоёр тооцоогоо хийгээд барнаас гарахад Билл түүнийг өрөөнд нь хүргэж өглөө. Тэд хоёул хаалганы өмнө тээнэгэлзэн зогссон ч бие биенээсээ зайгаа барив. Райли түүнийг өөртэй нь яг адилхан зүйл бодож байгаа гэдэгт эргэлзсэнгүй. Хэрэв тэр хоёр одоо тэврэлдвэл бүх зүйл хяналтнаас гарч мэдэх агаад харин тэдний хэн хэн нь ядаж өнөө шөнөдөө бодлогогүй алхам хийхийг хүсэхгүй байв.

- Чи үнэхээр сайн эмэгтэй шүү Райли Пэйж гэж Биллийг хэлэхэд Райлигийн нүдэнд нулимс дүүрээд ирлээ.
- Чи ч бас сайн хүн, сайн найз гэж тэр хариулав.

Эцэст нь Билл цааш эргэн явахад Райли өрөөндөө ороод орны булан дээр суун тусаж санаа алдлаа. Тэр энэ удаагийн аяллын зорилгодоо хүрч чадаагүйдээ сэтгэлээр үнэхээр их унаж байв. Ядаж л Нэнси Холбрукийн алуурчинг барьсан бол хичнээн сайн байхсан билээ дээ.

Үүний зэрэгцээ түүний мэдрэмж энэ бүхэн цуврал алуурчны ажил гэж хэлээд байлаа. Түүний мэдрэмж алдаж байсныг тэр ер нь мэдэхгүй юм.

"Эсвэл энэ удаа би үнэхээр алдав уу?" хэмээн тэр гайхширлаа.

Author:  croft [ Feb.16.18 11:07 am ]
Post subject:  Re: Блэйк Пиерси - Райли Пэйжийн цувралууд 1,2

Цэко ашгүй орчуулгаа оруулаа юу.

Сар шинэдээ сайхан шинэлээрэй :hi:.

Author:  iShoogii [ Feb.20.18 5:02 pm ]
Post subject:  Re: Блэйк Пиерси - Райли Пэйжийн цувралууд 1,2

Баярлалаа Цэко.

Author:  Tseko [ Feb.24.18 12:54 pm ]
Post subject:  Re: Блэйк Пиерси - Райли Пэйжийн цувралууд 1,2

АРВАН ЕСДҮГЭЭР БҮЛЭГ

Шинэхэн цагдаа Робин Мартин усан доогуур хавцал талаас нь хайгуул хийх гэж оролдсон хэдий ч түүний гар чийдэн харанхуйг арай ядан нэвтлэх аж. Тэр хавцлын ёроол руу 15 метр хэртэй гүн орж чадсан ч үзэгдэх орчин эргэн тойрон ганц метр ч хүрэхгүй байлаа.

Тэр ангийнхантайгаа хамт гурав дахь өдрөө Нимбо нуурын гүнд эмэгтэй хүний цогцос олохоор хайгуул хийж байгаа ажээ. Өнөөдөр тэдний эрлийн гурав дахь өдөр нь л боловч тэдний ахлагч Квентин Роснер хаанаас ч ямар ч цогцос олохгүй гэдэгтээ итгэлтэй байв. Тэд өнөө өглөө цуглахад ахлагч нь эрлийг удахгүй цуцлана гэдгээ хэлжээ.

Харин Робин дахиад ганц удаа шумбаж үзэхээр ахин дахин шалсаар, зөвшөөрүүлэхийн тулд Роснерт үүнийг Квантикогоос ирсэн тусгай мөрдөгч Райли Пэйжийн шууд тушаалаар хийж байгаа гэдгээ сануулах хэрэг ч гарч. Роснер эцэст нь ганц цагийн хугацаа нэмж олгосон боловч одоо тэр цаг нь дуусч байлаа.

Райли Пэйж! Энэ нэрийг ердөө санах төдийд л Робин түүнийг гайхан биширч, бахдан шагшина. Энэ эмэгтэй өөрөө домог, Робин түүн шиг болохыг туйлгүй хүсдэг ажээ. Тиймээс Райли Пэйж энд цогцос байгаа гэж хэлсэн л бол байж л таараа гэж тэр бодож байсан төдийгүй хэрвээ Робин тэр цогцсыг олчихдог юм бол технологичийн гэрчилгээг авахаас ч өмнө нэрээ гаргаж чадна гэсэн үг. Тэгсэн байхад Робин хаа нэгтээ сүрхий газар усан доогуурх шинжилгээний төвийн багт элсэж чадаж ч болох юм.

Яг энэ бодол л түүнийг найзууд нь хичнээн дооглож, Аризонад усанд шумбагчийн ажил олох тэнгэрээс од шүүрэхтэй адил гэж дахин дахин сануулж байсныг ч тоолгүй шумбагчийн сургуульд элсэхэд хөтөлжээ. Том мөрөөдлийнхөө ачаар тэр аль хэдийн шилдэг шумбагч болсон тул хэргийн газрын шинжээчийнхээ гэрчилгээг авчихвал карьер хөөх боломжтой хаашаа ч хамаагүй нүүнэ гэж тэр боддог юм.

Одоо бол тэр хавцлын ёроолд хүрэх сүүлийн хэдэн метр газрыг эргэн тойрон нэг ч сөөм үлдээлгүй самнаж бараг дуусч байлаа. Түүнийг ёроолд яг хүрэх үед усны гадарга руу хөтөлсөн олсноос нь Роснер цаг нь дуусч буйг мэдэгдэн чангааж буйг мэдрэв. Робины урам хугарлаа. Тэр хайгуул анхнаасаа буруу явагдсан, тэд ямар нэгэн юм орхигдуулсан гэдгийг гадарлаж байжээ.

Пэйжийн шахалтаар Роснер болон шумбагчийн ангийнхан нуур орчмын газрыг өмнө нь ямархуу бүтэцтэй байсныг газрын зураг дээр гаргаж тэмдэглэсэн бөгөөд, хэрвээ энд үнэхээр цогцос байгаа бол тэр нь нуурын ёроолын шаварт булагдаж орхигдсон байгаа гэдгийг Робин мэдэхийн дээдээр мэдэж байв.

Ингээд тэд нуурын ёроолын сөөм бүрийг нэг их гүнзгий ухалгүйгээр шалгаад баахан хог, амьтны хэдэн яс олсон байна. Нэг шумбагч нохойн араг яс олсон боловч нохой сэлж чаддаг гэдгийг бүгд мэддэг учир энэ яаж яваад энд ирснийг хэн ч ойлгосонгүй.

Робин яг энэ хавцлын эргэн тойронд хайгуул хийх хүсэлтэй байгаагаа хэлэхэд Роснер инээд алдан хэлсэн үгийг тэр санаж байлаа.

"Чи цогцос босоо чиглэлтэй гадаргуу дээр тогтоно гэж бодоод байгаа юм уу? Татах хүч ингэж ч үйлчилдэггүй байх аа."

Робин үүнийг нь эсэргүүцэж чадаагүй тул энд эрэл хийн түүний буруу гэдгийг батлах гэж зүтгэж байгаа нь энэ. Одоо эндээс ажлаа дуусгаад усны мандал дээр гаран өөрийнхөө буруу гэдгийг хүлээвэл үнэхээр ичгүүртэй явдал тул тэр дээшээ гарахаар яарсангүй, хавцлыг анхааралтай ажиглан, чадахаараа ойртож байлаа.

Усны мандлаас зургаа орчим метрийн зайтай хөвж байх үед нэг зүйл түүний анхаарлыг татан тэр хөдөлгөөнгүй болов. Түүний мэдэрсэн зүйл жинхэнэ байв уу эсвэл зүгээр л түүний төсөөллөөс болов уу?

Гэвч энэ яах аргагүй ямар нэгэн зүйл бололтой, усны долгион арай өөр маягаар мэдрэгдэнэ. Энэ хаанаас гарч байгаа юм бол оо?

Тэр гараа сунган хадны ирмэгийг тэмтэрвэл тэр хавь эмтэрсэн бололтой, усны урсгал эмтэрхий чулууны цаадах хаа нэгтээгээс долгилон гарч байлаа. Иймд тэр хадыг дээд талаас нь харахаар дахин дээшээ хөвөв. Үзэгдэх орчин тааруухан, тохой хэртэйгээс цааш юу ч харагдахгүй байсан ч түүнд долгион хаанаас гарч байгаа нь тодорхой боллоо. Энэ бол жижигхэн агуй байх бөгөөд чулуун доогуур цаашаа хичнээн ч километр үргэлжилсэн байж мэдэх, бүр эсвэл энэ нуурыг байгуулахаар далан татсан гол руу тусдаа цутгадаг голдрил байж ч мэдэх ажээ.

Түүний тархинд боломжийн онол зурсхийн орж ирсэн нь магадгүй, тунчиг магадгүй байдлаар цогцсыг усны мандлаас эгц доош шидэх үед цогцос энэ хадыг мөргөн агуй руу сорогдон орсон байж болох талаар бодол байв.

Агуйн амсар маш нарийхан байсан тул тэр хүчлэн зүтгэсээр арайхийн орж чадсан ч ердөө бүсэлхий хүртлээ орох үеэр лаг шавран дундаас хурууных нь үзүүрт нэгэн зүйл тэмтрэгдлээ. Эргэн тойрны шороо, шаврыг хүчтэйхэн зайлуулаад харвал хар өнгийн гялгар уут байв.

Одоо Робины зүрх цээжиндээ багтаж ядан дэлсэж эхэллээ. Түүний санаж байгаачлан өмнөх цогцос ч бас хог хийдэг хар өнгийн гялгар ууттай байсан билээ. Ялангуяа сэрүүн нөхцөлд иймэрхүү уутнууд барагтай л бол мууддаггүй гэдгийг мэдэх учир тэр хөөрсөндөө амьсгалаа дарж ядав. Ийм гүнд, ийм давчуу газар хэт хөөрөх аминд аюултай.

Тэр үргэлжлүүлэн тэмтэчсээр уутны амсрыг олж нээвэл бараг аман дээр нь заадсаараа нийлсэн цагаан өнгийн ясархаг зүйл байхыг тодхон харах нь тэр.

Энэ бол гавлын ясны оройн хэсэг ажээ.

Author:  Tseko [ Feb.24.18 12:56 pm ]
Post subject:  Re: Блэйк Пиерси - Райли Пэйжийн цувралууд 1,2

Гэрийнхээ нетийг солиулах гэсэн биш бүр нетгүй болоод, энд тэнд очиж жоохон жоохноор явуулаад баларч байна аа хаха. Неттэй болмогцоо гялалзуулнаа.

Author:  naran1962 [ Feb.24.18 11:14 pm ]
Post subject:  Re: Блэйк Пиерси - Райли Пэйжийн цувралууд 1,2

:cheerleader: :cheerleader: :cheerleader:

Author:  Tseko [ Feb.27.18 9:54 am ]
Post subject:  Re: Блэйк Пиерси - Райли Пэйжийн цувралууд 1,2

ХОРЬДУГААР БҮЛЭГ

Утас нь дуугарах үед Райли ердийнхөөсөө орой болтол унтаж байлаа. Билл тэр хоёр өнөөдөр гэртээ харих учиртай тул угаас эрт босох шаардлага ч байсангүй. Иймд тэр сэрээд цагаа харвал онгоцны буудал руу явах хүртэл дахиад хэдэн цаг үлдсэн байх аж.

Гэвч түүн рүү Билл биш Морлей залгаж байлаа.

- Бид шинэ цогцос олчихлоо.

Райли одоо бүрэн сэржээ.

- Биеэ үнэлэгчийн цогцос уу?
- Тийм л юм шиг байна.
- Нуурнаас олсон уу?
- Ер нь бол өөр нуур, Гаффни гэдэг. Гэхдээ цогцсыг хар гялгар уутанд хийж хаясан байсан. Арга нь бол яг адилхан харагдаж байна. Жеффрис та хоёр хурдан наашаа ирэх хэрэгтэй байна. Би та хоёрт зориулаад нисдэг тэрэг бэлдчихсэн, гэхдээ наашаа ирэх гэж бараг цаг гаран болох байх.
- Цогцос усанд хэр удсан юм шиг байна?
- Ердөө урд шөнө л хаясан болов уу.

Райли Морлейд тэнд хамгийн хурднаараа очно гэдгээ хэлмэгц Билл рүү утасдав. Түүнийг залгах үед Билл юм хумаа баглаж байсан хэдий ч түүнийг дуулсан мэдээгээ хэлмэгц

- Энэ бүх хугацаанд тэгвэл чиний зөв байсан байх нь. Цуврал алуурчны хэрэг бололтой хэмээн хурдхан хариуллаа.

Райли үүнд нь хариу хэлсэнгүй. Иймэрхүү зүйлсийн тухайд зөвдөнө гэдэг түүнд яагаад ч таатай санагдахгүй аж. Гэхдээ энэ бол тэд ямар нэгэн юм хийх хэрэгтэй, энэ зүйлсийг хийж буй мангасыг барьж авч, зогсоох хэрэгтэй гэсэн үг юм.

- Би чамд кофе аваад очъё гэж Биллийг найр тавихад
- Бас гурилан боов гэж Райли нэмэв. Билл зөвшөөрөөд утсаа тасаллаа.

Райли хувцсаа углах зуураа цогцсыг олж, хэргийн сэжүүрийг гаргаж ирсэн тэр хүнд асар их талархах сэтгэл төрөв.

"Гаффни нуур" хэмээн тэр чанга хэлэнгээ энэ нуурын нэрийг газрын зурган дээр харснаа санаж байлаа. Энэ бол Финиксийн ойр байдаг бас нэг хиймэл нуур аж. Райли мөн Нимбо нууранд хайгуул хийж буй эрлийн багийнхан ямар нэгэн юм олсон болов уу хэмээн бодов.

***

Райли цахилгааныг нь задлан нээсэн уутан дотор хэвтэж буй эмэгтэйн цогцсын хажууд өвдөглөн суугаад ажиглалаа. Хохирогч хүзүүнд нь байх жижигхэн алмазан шигтгээтэй нарийхан мөнгөн гинжнээс өөр юу ч үгүй, нүв нүцгэн байх бөгөөд бугуйг нь энгийн нэг хэц хийдэг олсоор уяжээ.

- Бас л жинхэнэ чулуу юу? гэж Билл асуувал
- Харваас тийм байна гэж Райли хариулав.
- Тэгвэл алуурчин нь нэг хүн байх нь.

Райли эцэг нэгтэй охин дүүгээ алуулах үед Квантикогоос тусламж дуудсан мөрдөгч Гарретт Холбрук руу харлаа. Тэр өнөөдөр шинэ цогцос олдсон Гаффни нууран дээр ажиллахаар Билл Райли хоёртой хамт наашаа нисч иржээ.

- Таныг энэ хэрэгт ХМТ-ыхныг оролцуулахаар зүтгэсэнд үнэндээ баярламаар болж байна шүү гэж Райли түүнд хэлсэн ч үнэнтэй түүнтэй хэрхэн харьцахаа одоо хүртэл шийдэж чадахгүй л байлаа. Энэ хүн ердийнхөөрөө нислэгийн турш бараг юу ч ярихгүй байснаас гадна одоогийн байдлаар хөндлөнгийн ажиглалт хийхээс өөрөөр мөрдлөгт нэмэр болсонгүй.

Холбрук дүнсгэрдүүхэн толгой дохиод

- Та бүхнийг ирэхийг зөвшөөрсөнд баярлаж л байна шүү гэв. Тэгснээ тэр цогцос руу эргэн
- Энэ цогцсыг зориулалтын цогцос хадгалах уутанд хийсэн байна. Нэнсигийн цогцсыг энгийн хогийн уутанд хийсэн байсан гэж дүгнэлээ.

Райли энэ хүний хоолойд дүүгийнхээ нэрийг хэлэх бүрт үл мэдэг сэтгэл хөдлөл илэрч байгааг анзаарсан ч энэ яг юу болохыг огт тааж чадахгүй байв. Ямартай ч түүний санааг дүүгийнх нь үхлээс гадна дахиад өөр зүйл зовоож байгаа нь илэрхий.

- Цогцосны уут ашигласан гэдэг нь энэ аллагыг санаатайгаар, урьдаас сайтар төлөвлөн байж хийсэн гэсэн үг. Дүүгийн чинь аллага бол тохиолдлын чанартай, бүр санамсаргүй үйлдсэн ч хэрэг байж болмоор харагдсан. Харин энэ удаа алуурчин яахын аргагүй зориуд хүн хөнөөсөн байна гэж Райли ярилаа.

Райли яриагаа зогсоогоод цогцсыг нөгөө талаас нь үзэж байсан дүүргийн эргүүл Ник Фесслер рүү харав.

- Та нар энэ цогцсыг яаж олсон бэ?

Анхааралтай, үг цөөтэй байрын Фесслер асуултыг сонсоод ундууцсан шинжтэй

- Би цагдаа нарт энэ талаар бараг зуун удаа ярьсан даа гэж дуугарав.
- Дахиад яриад өгөөч гэж Райли нэхлээ. Тэр цагдаа нараас аль хэдийн дуулсан хэдий ч Фесслерийн өөрийнх нь амнаас дахин нэг сонсохыг хүсч байв.
- Би урьд шөнө нууранд загасчлахаар явж байсан юм. Тэгтэл гэнэт тэр жижгэвтэр хавцлын ойролцоо ус пүлхийн дуугарахыг сонсоод хэн нэгэн эргүү новш нуур руу хогоо хаяж байна гэж бодсон. Тэгээд чимээ гарсан зүгт очоод унасан хогийг авч нуурыг цэвэрлэх гэтэл юу ч харагдаагүй. Энэ надад сонин санагдсан болохоор өнөө өглөө шумбах хэрэгслээ зүүгээд нуур руу шумбасан даа.

Ингэж яриад тэр түгдрэн чимээгүй болсон ч Райлип дуустал нь сонсох хэрэг байсангүй. Фесслер цогцостой уутыг олоод хамт явсан нэг хүнээ дуудан дээш нь гаргажээ. Дараа нь цагдаа дуудсан байна.

Гай таарч түүний хамт явсан хүн болгоомжгүй нөхөр байж таарч цогцос олсон талаараа найз руугаа зурвас илгээсэн нь хуурай өвсөнд түймэр тавьсан аятай тархаж, одоо Гаффни нуурын эргэн тойрон битүү хэвлэл мэдээллийнхэн цугласнаас үүдэн цагдаа нар эргэн тойрныг битүүмжлэн хэрэгт дуртай сурвалжлагчид, телевизийнхнийг чадлаараа холдуулах гэж үзэж тарж байв.

- Тэр хүүхэд төрүүлж байж гэж Гарретт Холбрук Билл, Райли хоёрт хэлээд хохирогчийн гэдсэн дээрх язарсан сорвинууд заангаа
- Бас тэр Нэнсигээс эгчмэд харагдаж байна гэж нэмлээ.

Түүний зөв болохыг анзаарсан Райли

- Гэхдээ хоёул бугуйнаасаа хүлүүлсэн байсан. Харин алуурчин энэ удаа олсоо авч төвдөөгүй бололтой гэв.

Билл эмэгтэйн хүзүүн дэх шинжийг болгоомжтой аваад нотлох баримтын уутанд хийлээ.

- Өмнөх цогцосны хуруунд алмаазан шигтгээтэй бөгж байсан. Харин энэ эмэгтэйн хүзүүнд харваас асар үнэтэй, мөн л алмаазан шигтгээтэй зүүлт байна. Энэ бүхэн яалт ч үгүй нэг хүний арга барил мөн.

Райли ч үүнийг нь зөвшөөрөв. Яг одоо хүзүүний зүүлтийн зураг интернетэд жинхэнэ шуугиан тарьж байлаа. Азаар цогцосны зураг тавигдаагүй байгаа аж.

Райли ойролцоо зогсож байсан орон нутгийн эмнэлгийн шинжээчдийн багийг дуудаад цогцсыг авч явахыг зөвшөөрмөгц тэд үг дуугүй цогцсны уутын амыг цахилгаандаад машиндаа ачив. Үүний дараа тэр хамт яваа хүмүүсээсээ багахан холдоод байгаа газраа тойруулан ажиглалаа. Нуурыг тойрсон толгод, үхмэл ногоон өнгөтэй багахан зүлэгнээс цаашхи газар тэр чигээрээ таруу ургасан бут сөөг, энд тэнд ганц нэгээр ургасан мануухай аятай өрвийсөн кактусаас өөр зүйлгүй, үржил шимгүй хуурай газар ажээ. Энэ хавийг нуур л амь оруулж буй мэт, өнөөдөр шиг үүлгүй тунгалаг өдөр нуурын ус цэнхэртэн мяралзаж байлаа. Райлигийн ажигласнаар нуурын нөгөө эрэг дээрх завины зогсоол нилээн хөл хөдөлгөөнтэй агаад юу болсныг гадарлаагүй тосгоны оршин суугчид ердийнхөөрөө амралтын өдрөө идэвхтэй өнгөрүүлэхээр бужигналдаж байв. Тэр байтугай зарим нэг саваагүй завьтай хүмүүс энэ хавьд юу болоод байгааг мэдэхээр ойртож, нуурын эргүүлүүд тэднийг тасралтгүй холдуулах хэрэг гарч байлаа.

Өнгөн дээрээ энэ нуур үнэхээр үзэсгэлэнтэй хэдий ч хэд хоногийн өмнө шумбагчдын багийн ахлагчийн хэлснээс үзвэл энэ ердөө гадаад үзэмж төдий бөгөөд хэр гүнзгийг нь мэдэх аргагүй, ёроолдоо дүүрэн шавартай, булингартай устай аж.

"Яг энэ хэрэг шиг" гэж Райли бодно.

Фесслер тэдний яг одоо зогсож байгаа газар цогцсыг гаргаж ирсэн гэнэ. Байдлаас үзвэл цогцсыг ойр хавийн намхавтар хадан цохионоос доош ус руу шидсэн бололтой. Гэвч ерөнхийдөө энэ нуурын эргэн тойрны дов толгод нуур чигтээ алсуур намсаж орсон байх тул алуурчин энэ хавийн газрын чухам хаанаас ус руу цогцос шидвэл нуурын ёроол руу шууд живж болохыг маш сайн мэддэг ажээ. Тэгэхээр алуурчин хоёр нуурын аль алийг нь сайн мэддэг, энэ хавийн газар нутагт байсан төдийгүй аягүй бол одоо нуурын нөгөө эргээр эргэлдэж байгаа завиар зугаалагчдын нэг байж ч болох юм.

Энэ үед Райлигийн утас дуугарч, шумбагчдын багийн ахлагч Квентин Роснерээс дуудлага ирж байлаа. Тэр урьд нь Роснерийг Нимбо нуурнаас дахиж цогцос олдохгүй хэмээн тас эсэргүүцэхийг тоолгүй эрлээ үргэлжлүүлэхийг шахсан тул түүнийг ямар учиртай залгаж байгааг тааварлаж чадсангүй.

- Ноён Роснер, надад дуулгах ямар мэдээтэй вэ? хэмээн тэр шууд асуув.
- Мөрдөгч Пэйж гэж утасны цаадах хүн дуугарснаа хэсэг түгдэрч, эцэст нь
- Бид өөр нэг цогцос олсон гэлээ.

Райлигийн зүрхний цохилт түргэсч ирэв.

- За яриад байгаарай.
- Манай шумбагчдын нэг усанд доорх агуйгаас гавлын яс олсон. Ер нь бол бүтэн араг яс хар өнгийн гялгар уутан дотор байсан л даа. Харахад эмэгтэй хүнийх бололтой, нилээн хэдэн жилийн өмнө л алуулсан болов уу. Ямартай ч арьс мах нь тэр чигээрээ задарч, яс нь үлдсэн гэхээр их удсан байх. Харин араг яс бол хатуу хэвээрээ байна. Шүдээр нь хэн гэдгийг нь тогтоож болох байх.
- Цогцсонд ямар нэгэн үнэт эдлэлийн зүйл байсан уу?
- Мэдэхгүй ээ, гэхдээ би шалгая.

Яг энэ үеэр мөрдөгч Холбрук Билл тэр хоёрыг дуудах сонсогдов.

- Сайн ажиллалаа Роснер. Би эргээд залгая.

Райли Билл хоёрыг очих үед мөрдөгч Холбрук утасныхаа дэлгэцийг ширтэж байснаа

- Би нөгөө тасгаас бас нэг мэдээ авлаа. Тэд үүнийг над руу илгээсэн байна гээд утасныхаа дэлгэцэн дээрх зургийг тэр хоёр үзүүлэв.

Энэ нь хүзүүний зүүлт бариад инээмсэглэж буй эмэгтэйн селфи байх аж. Зурган дээр эмэгтэй ариун цэврийн өрөөнд зогсож буй бололтой. Райли түүнийг дөнгөж сая цогцос нь олдсон хохирогч болохыг, гартаа барьсан хүзүүний зүүлт нь цогцосноос олдсонтой яг адилхан болохыг тэр даруй танив.

- Энийг хаанаас олоо вэ? гэж Райли Холбрукээс асуулаа.
- Өөрийгөө Цасан ширхэг гэж хэлсэн эмэгтэй цагдаагийн шуурхай дуудлагын утас руу залгаад Чифон гэдэг найз нь өчигдөр өдөр энэ зургийг өөр рүү нь явуулсан гэж хэлсэн гэнэ. Чифон зурагныхаа тайлбартаа нэг 'соёлтой эрхэм' үүнийг түүнд сая өгсөн, тэд 'цагийг хамтдаа' өнгөрүүлэх гэж байгаа, удахгүй эргэж залгаад бүгдийг нь ярина гэж бичсэн гэнэ.
- Чифон Цасан ширхэг рүү огт залгаагүй тийм үү гэж Райли хэлэв.

Холбрук толгой дохин

- Яг тийм. Цасан ширхэгийн санаа зовж эхэлсэн гэнэ. Гэтэл өнөө өглөө тэр хүзүүний зүүлтийн зураг интернетээр нэг тарсан байхыг харжээ. Тэгээд Чифоныг хохирогч гэдэгт бат итгэсэн байна.

Райли мэдээллийг тархиндаа боловсруулж эхэллээ.

"Цасан ширхэг, Чифон гэнэ үү. Биеэ үнэлэгчдийн нэр байх нь. Нэнси Холбрук бас өөрийгөө Нанетт гэж нэрлэсэн дээд зэрэглэлийн биеэ үнэлэгч байсан."

- Цасан ширхэг өөр ямар нэгэн мэдээлэл өгсөн үү? гэж Билл асуув.
- Тийм ээ, Чифон тэр хоёр хоёул Финикст байдаг "Кинетик тусгай бялдаржуулах төв" гэдэг газар ажилладаг гэсэн. Түүний хэлснээр бол бид тэнд байдаг Жэйбюрд гэдэг эртэй ярилцах хэрэгтэй юм байх.
- Явцгаая хэмээн Райли хэлэнгээ аль хэдийн ХМТ-н нисдэг тэрэг рүү гүйж эхэлсэн байв.

Page 21 of 25 All times are UTC+09:00
Powered by phpBB® Forum Software © phpBB Limited
https://www.phpbb.com/