#AsuultSambar :

МОНГОЛ УЛС МАНДАН БАДРАГ!
It is currently Oct.17.17 9:43 am

All times are UTC+09:00




Post new topic  Reply to topic  [ 428 posts ]  Go to page Previous 112 13 14 15 16 17 Next
Author Message
PostPosted: Sep.25.17 7:53 pm 
Offline
Олны Танил Гишvvн
Олны Танил Гишvvн
User avatar

Joined: Jul.30.06 7:33 am
Posts: 502
Location: Holland
Бүлэг 10

Райли цогцос шинжээчээр ажилладаг, дунд эргэм насны, хэт таргалсан нэг эрийн хамт Алфордын бичгийн ширээн дээр дэлгэж тавьсан зурагнуудыг үзэж байлаа. Зурагнууд дээр Розмари Пиккенсийн цогцсонд хийсэн задлан шинжилгээний явцыг харуулжээ. Зүрхний шигдээс, тархины цус харвалт гэх мэт өвчний улмаас нас барсан хүмүүсийн цогцсыг шинжилж дассан цогцос шинжээч Бен Тулэйн бие муухан байгаа бололтой харагдана. Тэр өчигдөр орой болтол ажилласны дараа шөнө унтаж амарч чадаагүй байх, гэж Райли таамаглав.
Харин Райли тухлаг сайхан оронд ямар ч зүүд зүүдэлсэнгүй маш сайн унтаж амарчээ. Люси, Алфорд хоёр ч сайн унтаж амарсан бололтой сэргэлэн цовоо харагдана.
- Энэ таван жилийн өмнөх Марла Блайнигийн аймшигт аллагын хэрэгтэй адилхан байна, бүр илүү аймшигтай байж ч магадгүй. Есүс минь, тэр хэргийн дараа бүх аймшигтай зүйл ард хоцорсон гэж бодож байсан юмсан. Гэвч биднийг аз дайрсангүй, гэж Тулэй хэлчихээд цогцосны толгойн ар талыг ойроос авсан гэрэл зургийг тэдэнд харууллаа. Тэнд цусанд будагдсан том гүн шарх байв.
- Толгойн зүүн дээд талд гавлын яс цуурах хэмжээний тийм их хүчтэй цохьсон байжээ. Энэ хүчтэй цохилтын улмаас хохирогчийн тархи доргиж, тэр түр зуур ухаан алдсан байж магадгүй.
- Юугаар цохисон юм бол? гэж Райлиг асуухад Тулэй
- Татагдаж тасарсан үс, гавлын ясан дээр гарсан мөр, зурааснаас харахад энэ хүнд жинтэй гинж байсан гэж би таамаглаж байгаа. Марла Блайнигийн толгойд бас үүнтэй адилхан шарх байсан, гэж хариулав.
Алфорд толгой сэгсрээд
- Алуурчин гинж ашигладгийг мэдсэн сурвалжлагч нар түүнийг аль хэдийн "гинжтэй алуурчин" гэж нэрлэсэн байна, гэж хэлэхэд Люси цогцосны хэвлийн доод хэсгийг харуулсан зураг руу зааж
- Хохирогч эмэгтэй хоридож байх хугацаандаа байнга зодуулж байсан гэж чи бодож байна уу? Энэ зөөлөн эдийн гэмтэл их эвгүй харагдаж байна, гэлээ.
- Хөхрөлт их муухай харагдаж байгаа ч энэ зодуулж цохиулснаас болоогүй. Түүнийг гинжээр маш чанга хүлсэн учраас ийм зөөлөн эдийн няцралт биеийн бүх хэсэгт байгаа. Чанга ороож хүлсэн номхруулагч цамц, гинжнээс шалтгаалж тэр Марла Блайнитэй яг адилхан маш их өвдөлт мэдэрч байсан.
Тэд нар дуулж сонссоноо эргэцүүлж бодон хэсэг дуугүй болцгоолоо. Эцэст нь Люси ам нээж
- Алуурчинг жижиг биетэй, хүч чадал муутай эрэгтэй хүн гэж бид үзэж байгаа. Тэгэхээр тэр эмэгтэйчүүдийг толгой руу нь нэг удаа хүчтэй цохиж ухаан алдуулж, эсвэл манарсан байх үед нь ойрхон зогсоосон машиндаа чирч оруулдаг байсан юм шиг байна, гэж хэлэхэд Райли таамаглалтай нь санал нэгтэй байгаагаа харуулж толгой дохилоо.
- Хохирогч хоригдож байх үедээ ямархуу байдалтай байсан юм бол? гэж Алфордыг асуухад Тулэй дотор эрхтнүүдийг задалж харуулсан зурагнуудыг ялгаж харуулаад
- Маш муу нөхцөлд байсан. Би ходоод, гэдэснээс нь бараг юу ч олоогүй. Алуурчин эмэгтэйг амьд байлгахын тулд зөвхөн ус л өгч байсан. Гэхдээ тэр хохирогчоо өлсгөж алахыг хүсээгүй, харин сул дорой, хүч тамиргүй болгохыг хичээсэн байж магадгүй. Дахиад хэлэхэд, Марла Блайнитэй яг адилхан байсан. Тэр маш сурмагаар хохирогчдын хоолойг нэг удаа хөндлөн хэрчиж үхэлд хүргэсэн, гэж тайлбарлав.
Тэд өөр өөрсдийн бодолд автаж хэсэг чимээгүй сууцгаалаа. Райлигийн толгойд хариултыг нь олох хэрэгтэй олон асуулт эргэлдэж байв. Алуурчин яагаад эмэгтэйчүүдийг хориотой байлгасан юм бол? Энэ удаан хорих гол шалтгаануудтай авцалдаж өгөхгүй байлаа. Тэднийг тамлаж, хүчирхийлээгүй байсан. Тэр эмэгтэйчүүдийг зөвхөн алах зорилготой байсан юм бол яагаад удаан хорьдог билээ? Түүнд зоригоо чангалах хугацаа хэрэгтэй байсан юм болов уу?
Алуурчны гол зорилго бол хохирогчдоо хүч чадалгүй сул дорой болгох байжээ гэдгийг Райли ойлголоо. Тэр хүүхэд байхдаа ямар нэгэн байдлаар тусламж эрж чадахгүй хүнд нөхцөлд орсон байж магадгүй. Тэр бас хоолгүй удаан өлсдөг байсан учраас хохирогчдоо өлсгөж зовоодог байсан байх гэж Райли таамаглажээ.
Энэ бүх асуултын хариуг олох шаардлагатай гэдгээ Райли мэдэж байсан. Гэхдээ хариуг олтол арай эрт байна гэж бодсон тэрбээр санаа алдлаа. Тэр хооронд түүнд хийх ажил маш их байгаа.

_________________
Sakura


Top
   
PostPosted: Sep.25.17 11:22 pm 
Offline
Асуулт Самбарын Хvндэт Харуул
User avatar

Joined: Sep.21.09 1:02 pm
Posts: 6298
Location: Энд
Райли бушуухан энэ хэргийнхээ учрыг олчихоод буцаасай. Петерсоныг энэ номон дээр барих уу эсвэл бүр ингэж явж явж бгаад сүүлийн номон дээр барьдаг юм бол уу?

Баярлалаа :cheerleader: :cheerleader:

_________________
:wink:


Top
   
PostPosted: Sep.26.17 3:30 am 
Offline
Олны Танил Гишvvн
Олны Танил Гишvvн
User avatar

Joined: Jul.30.06 7:33 am
Posts: 502
Location: Holland
* * *
Хоёр цагийн дараа Райли Люситай хамт Хадсон голын дагуу Алфордоос түр зээлж авсан машинаараа явж байлаа.Тэд нар одоо Марла Блайнигийн алагдах хүртлээ амьдарч байсан Юбанкс хот руу явж буй ажээ. Саяхан тэд хохирогч Розмари Пиккенсийн гэрт насанд хүрсэн хоёр хүүхэдтэй нь уулзаж ярилцжээ.
Уй гашууд автан сандарч мэгдсэн ах дүү хоёр тэдэнд хэрэг болчихоор олигтой мэдээлэл өгч чадаагүй ажээ. Үргэлж тусч сайхан сэтгэлтэй байсан ээж нь яагаад энэ аймшигтай хэргийн золиос болсныг тэд нар огт мэдэхгүй байсан. Гэхдээ Райли Люсид асуулт тавих даалгавар өгсөн бөгөөд шинэ хамтрагч ньуй гашууд автаж цочирдсон ах дүү хоёртой маш сайн харьцаж байхыг хараад дотроо баярлаж суужээ. Тэр ах дүү хоёрын эвийг сайн олж, тэд нараар ээжийнх нь тухай яриулж чадсан. Люси тэд нарын уй гашууг хуваалцаж буйгаа харуулахын ялдамд асуултандаа хариулт авч чадсаны ачаар Розмаригийн талаар тэд тодорхой мэдэж авсан. Хохирогч эмэгтэй бол Ридспортын оршин суугчид болон гэр бүлийнхэндээ үгүйлэгдэх бусдын хайр хүндэтгэлийг хүлээсэн, шашин шүтлэгтээ үнэнч, өгөөмөр сэтгэлтэй нэгэн байжээ. Хүн амины хэргийн хохирогчийн талаар сайн мэдэж авах нь хэрэг мөрдөлтөнд маш чухал гэдгийг Райли сайн мэддэг. Люси одоо хүртэл ажлаа маш сайн хийж байлаа.
Хадсон голын эрэг дагуу тавьсан хоёр урсгалтай замаар давхиж явах зуур Райли дэргэд нь гүн бодолд автчихсан сууж буй авьяаслаг залуухан мөрдөгчийнхөө талаар маш бага мэддэг юм байна гэдгээ ойлгож авлаа.
- Люси, өөрийнхөө талаар яриач, гэж Райлиг хэлэхэд
- Юуны талаар? гэж Люси гайхсан байртай асуув.
Райли мөрөө хавчаад
- Чамайг гэрлээгүй гэж би бодож байна. Чамд найз залуу бий юү? гэж асуухад
- Одоохондоо байхгүй гэж Люси хариуллаа.
- Тэгвэл ирээдүйд?
Люси хэсэг бодолхийлж суув.
- Сайн мэдэхгүй байна аа, Райли. Би өөрийгөө удаан хугацааны хамтын амьдралд тохирох хүн биш гэж боддог. Миний амьдралд нөхөр хүүхэд байна гэж би төсөөлж чаддаггүй. Уул нь Мексик- Америк цустай хүмүүст миний бодол огт тохирохгүй гэдэгт итгэж үзээрэй. Миний ах эгч нар бүгд хэд хэдэн хүүхэдтэй болчихсон. Манай эцэг эх надаас бас яг үүнийг хүсэж байгаа болохоор тэднийгээ гомдоох болох нь дээ гэж надад бодогддог. Гэхдээ би өөр юу хийж чадна гэж?
Люси дахиад чимээгүй болсноо эцэст нь
- Би ажилдаа дэндүү их дуртай болохоор чадах бүхнээ зориулж хорвоо ертөнцийг өөрчлөхийг хүсэж байна. Тийм болохоор надад өөр бусад зүйлд, ялангуяа хайр сэтгэлийн асуудалд зарцуулах цаг гарна гэж би бодохгүй байна. Жаахан амиа бодсон юм шиг сонсогдож байна уу? гэхэд Райли гунигтай инээмсэглээд
- Огт тэгж санагдсангүй, гэж хариулав.
Люсиг бодвол Райли харин өөр сонголт хийж гэрлэлт, гэр бүл, ажил гээд бүгдийг авахыг хүссэн. Энэ харин амиа бодсоноос болсон юм болов уу? Хэрвээ тэр Люси шиг дэс дараалалтай эхэлсэн бол дээр байх ч байсан юм бил үү?
Тэгсэн бол надад Эприл байхгүй байх байсан. Охин маань миний хувьд хамгийн эрхэм хүн, гэж Райли бодлоо. Тэр охиндоо хязгааргүй хайртай бөгөөд охиноо сайн хүн болгож хүмүүжүүлэх үүргээ биелүүлж чадна гэж өөртөө итгэдэг билээ.
Райли, Люси хоёр Юбанкст хүрч ирлээ. Энэ хотхон Ридспортыг бодвол арай том боловч хоорондоо ялгарах зүйлээр бага ажээ. Тэр хоёрыг хоёр давхар байшин руу дөхөж очиход тавцан дээр байрлуулсан савладаг сандал дээр сууж байсан хоёр эр босож харагдав. Эв хавгүй том биетэй дүрэмт хувцас өмссөн, Райлитай ойролцоо насны эр тэднийг тосож ирэн мэндэллээ.
- Намайг Двайт Слэйтер гэдэг. Юбанкст ахлах офицероор ажилладаг, гэж түүнийг хэлэхэд Райли, Люси хоёр өөрсдийгөө танилцуулав. Хоёр дахь эр бас том хүчирхэг биетэй харагдах боловч, царай нь эелдэг даруухан дүр төрхтэй ажээ.
- Энэ бол Крэйг Блайни, Марлагийн бэлбэсэн нөхөр, гэж Слэйтерыг танилцуулахад хоёр мөрдөгч тэр эртэй гар барилцав.
- Сууцгаа. Гэртээ байгаа юм шиг тухлаарай, хэмээн гайхсан боловч эелдэг өнгөөр хэлэх тэр эр Райлид шашны номлогч болов уу гэсэн бодол төрүүлэв.
Слэйтер, Блайни хоёр буцаад савладаг сандал дээрээ сууж, Райли, Люси хоёр урдаас нь харан цэцэрлэгийн сандал дээр суулаа. Райли шууд гол асуудалдаа орохоор шийдэв.
- Ноён Блайни, танд хэтэрхий хожимдсон мт санагдаж мэдэх ч эхнэрээ алдсанд тань харамсаж байгаагаа илэрхийлмээр байна. Бас гунигтай дурсамжийг тань дахин хөндөх болсонд биднийг уучлаарай. Миний хамтрагч бид хоёр удаан ярилцахгүйг хичээнэ.
Блайни зөвшөөрч буйгаа мэдэгдэн толгой дохиод
- Би ойлгож байна. Хэрэгтэй гэж үзвэл хичнээн хугацаа ч байсан хамаагүй та нар ашиглаж болно. Ридспортод дахиад нэг хэрэг гарсан гэдгийг би дуулсан. Надад маш их харамсалтай байна. Тэр араатныг зогсооход хэрэгтэй гэж үзвэл би юугаар ч туслахад бэлэн байна., гэж хэллээ.
Райли тэмдэглэл хийх дэвтрээ гаргаж бичиж эхлэх үедээ Люси ч мөн адил бичиж байгааг анзаарав.
- Та ямар ажил эрхэлдэг вэ, ноён Блайни?
- Би төмөр металаар хийсэн бараа худалддаг хувийн дэлгүүртэй. Дэлгүүр маань манай гэр бүлээс үе уламжилж ирсэн юм. Энэ харин надаар дуусгавар болох бололтой, гэж Блайни гунигтай хэлснээ
- Хүүхдүүд маань гэр бүлийн уламжлалыг дагаж дэлгүүрийн ажлыг авах сонирхолгүй. Тэд харин намайг гомдоохооргүй сайн явж байгаа. Жилл Буффалогийн их сургуульд суралцдаг, харин Алекс Лонг айландад радиогийн нэвтрүүлэгчээр ажиллаж байгаа, гэж хэлэх үед тэрбээр дуу нь бага зэрэг бахархсан өнгө аястай сонсогдлоо.
Райли тэмдэглэл хөтөлж суусан Люси руу харан асуулт тавихыг зөвшөөрөн толгой дохилоо.
- Юбанкст таны хамаатнууд байдаг уу?
- Ах эгч хоёр маань энд амьдардаг байсан. Тэд бас хүүхэдтэй. Гэхдээ Марлаг өнгөрсны дараа...
Блайни сэтгэл хөдлөлөө дарахаар яриагаа түр завсарлав.
- Тэр цагаас хойш тэдэнд энэ хот урьдын адил сайхан байхаа больж зөвхөн гунигтай дурсамж санагдуулдаг болсон учраас эндээс явцгаасан. Эми одоо гэр бүлтэйгээ Филадельфид суурьшсан. Бакстер гэр бүлтэйгээ Мэйни рүү нүүсэн.
Тэрбээр толгой сэгсэрч, мөрөө хавчсанаа
- Би харин яагаад эндээс явахгүй үлдсэнээ сайн хэлж мэдэхгүй байна. Ямартай ч би энд байх ёстой юм шиг надад санагддаг. Би бас өнгөрсөн муу муухай юмыг бодохоос илүүтэй сайхан дурсамжуудаа санахыг хичээдэг. Марла бид хоёрт энд хамтдаа өнгөрөөсөн сайхан дурсамжууд байдаг, гэж хэлээд дурсамжиндаа умбав уу гэлтэй царай нь гунигтай болж гөлрөн суулаа. Люси түүнийг дурсамжнаас нь салгахаар яриагаа эелдэгхэнээр үргэлжлүүлэв.
- Таны эхнэрийг хорих газрын хянагч байсан гэж би ойлгосон.
- Тэр үнэн. Голын цаад эрэг дээр байдаг эрэгтэйчүүдийн хорих газарт ажилладаг байсан.
Люси дараагийн асуултаа хэрхэн тавихаа бодож байгааг Райли харж суулаа.
- Ноён Блайни, хянагчийн ажил эрэгтэй хүнд ч гэсэн их хүнд ажил. Тэгэхээр эмэгтэй хүнд бүр ч их хэцүү гэсэн үг. Бас эрэгтэй эмэгтэй байх нь хамаагүй өш хонзон санасан дайсангүй байна гэдэг бараг боломжгүй. Зарим дайсан маш муу хүмүүс байх ч тохиолдол бий. Тэд бас шоронд үүрд үлддэггүй.
Блайни гунигтай инээмсэглэсэн хэвээрээ толгойгоо сэгсрээд санаа алдлаа.
- Чиний юу хэлэх гээд байгааг би мэдэж байна. Таван жилийн өмнө ч гэсэн Албанигийн цагдаагийн газар түүнд дайсан байсан эсэхийг мэдэхээр яг ингэж асууж байсан байсан. Тэд алуурчинг урьд нь шоронд хоригдож байсан бөгөөд хувийн өш хонзон авах зорилгоор энэ хэргийг үйлдсэн гэж таамаглаж байсан юм.
Двайт Слэйтер мөрдөгчид рүү муухай харлаа.
- Би Марла Блайниг маш сайн таньдаг байснаа хэлэх хэрэгтэй юм шиг байна. Крэйг тэр хоёр миний гэр бүл шиг байдаг байсан. Тэгээд ч Марла жинхэнэ хянагч нар шиг зан араншинтай хүн байгаагүй. Миний юу хэлж байгааг та нар ойлгож байгаа биз дээ, догшин хэрцгий, авилгалд автсан гэх мэт. Үнэн гэвэл түүнд хүмүүс ямар ханддаг байсныг олон хүн мэддэггүй байсан явдал.
Блайни санал нэгтэй байгаагаа харуулан толгой дохиод суудлаасаа өндийгөөд
- Дотогшоо орцгооё. Би та нарт зарим нэг юм үзүүлье, гэлээ. Тэд бүгдээрээ Блайнийг дагаж цэвэр үзэмжтэй зассан зочдын өрөөнд орцгоов. Гэрийн эзэн зочдоо суудалд суухыг урилаа. Хананд маш олон гэр бүлийн зураг өлгөжээ. Мэдээж энэ зурагнууд олон сайхан дурсамжийг агуулж байгаа нь тодорхой.
Блайниг дугуй хэлбэртэй бичгийн ширээг онгичиж байх хооронд Райли Марла Блайнигийн хянагчийн хувцастай авахуулсан зургийг олж харлаа. Тэр эмэгтэй нөхөртэйгөө адилхан өндөр нуруутай, зориг шийдэмгий төрхтэй ажээ. Тэр нас бараад аль хэдийн таван жил өнгөрсөн хэдий ч инээмсэглэл нь зочдын өрөөг гийгүүлэх мэт санагдана.
Тэгтэл Блайни эрж байсан зүйлээ олоод Райли, Люси хоёрт гараар бичсэн хэдэн захидал өгөв. Райли өгсөн зүйл дээр харцаа хальт тусгаад маш их гайхлаа. Тэр бүгд Марлаг ажиллаж байх үед хоригдож байсан хоригдлуудаас илгээсэн талархлын захидал байжээ. Эрчүүд бүгд хоригдож байх хугацаанд түүний эелдэг найрсаг ханддаг байсанд, зоригжуулсан үг хэлдэгт нь, бас зөвлөлгөө өгдөг байсанд талархсан байлаа. Тэдгээр эрчүүд бүгд гэмт хэрэгтэй дахиж орооцолдохоо больсон бөгөөд наранд гарсны дараа амжилттай яваадаа Марлад талархаж баярласнаа илэрхийлсэн байв. Тэр хоёр захидлыг уншиж байх хооронд Блайни
- Марлад ажил дээр нь амархан байсан, бас түүнд хүн бүр сайн байсан гэсэн сэтгэгдэл төрүүлэхийг би хүсээгүй юм шүү. Тэр өдөр бүр худалч хуурамч, бусдыг эрхшээлдээ оруулахад бэлэн муу хүмүүсийн дунд ажилладаг байсан боловч ямар ч тохиолдолд тэдэнтэй найз нөхдийн холбоо тогтоодоггүй байсан. Марла мэдээж шоронгийн хуяг, хянагч байсан болохоор зарим хоригдол түүнд дургүй, үзэн яддаг байсан биз. Гэхдээ тэр тэнд дайсантай болсон гэж би итгэхгүй байна гэж хэллээ.
Блайниг ярьж байх хооронд Двайт өрөөг тойруулан харж дурсамжаа сэргээж сууснаа
- Би шоронгийн даргатай байнга уулзаж ярилцдаг, өнөөдөр хүртэл түүнтэй ярилцаж байхад тэр Марлаг олон нийтийн ажил эрхэлдэг ажилчдаас илүү их ажил хийдэг байсан гэж хэлж байсан, гэж хэлэв.
Люси маш их гайхсан байхыг Райли харлаа. Үнэндээ жирийн нэг эмэгтэй хянагч хүн бүрт хүндлэгдсэн нэгэн байсан гэдэгт хэн итгэнэ гэж? Тэгтэл яахаараа тэр амьтан заавал түүнийг сонгож аймшигтай үхлээр үхэхэд хүргэдэг байна аа?
Брайни зочломтгой зан гарган инээмсэглэснээ
- Миний бодлоор та нарт тавих олон асуулт байгаа бололтой. Юм уумаар байна уу? Мөстэй цай ч юм уу? Би дөнгөж саяхан хүйтэн ундаа бэлтгэсэн, гэхэд Райли
- Тэгье, уумаар байна, гэлээ. Люси ч гэсэн
- Би ч гэсэн уумаар байна, гэж хэлэв.
Райли толгой дохин суух хэдий ч бодол санаа нь бүр өөр газарт байлаа. Тэрбээр алуурчны тархинд нэвтрэх боломж байнга тохиолдоод байдаггүй ч тэр яг одоо харж байгаа зүйл үнэн бодитой болсон гэдгийг мэдэж байв.
Одоо харагдаж буй дүрс харна гэж бодож байснаас нь огт өөр, бас маш чухал гэдгийг тэрбээр анзаарчээ.

_________________
Sakura


Top
   
PostPosted: Sep.26.17 3:32 am 
Offline
Олны Танил Гишvvн
Олны Танил Гишvvн
User avatar

Joined: Jul.30.06 7:33 am
Posts: 502
Location: Holland
mmiracle wrote:
Райли бушуухан энэ хэргийнхээ учрыг олчихоод буцаасай. Петерсоныг энэ номон дээр барих уу эсвэл бүр ингэж явж явж бгаад сүүлийн номон дээр барьдаг юм бол уу?

Баярлалаа :cheerleader: :cheerleader:

Петерсоны учрыг энэ номон дээр олно. Санаа бүү зов доо, дүү минь :brows: :brows:

_________________
Sakura


Top
   
PostPosted: Sep.26.17 3:30 pm 
Offline
Асуулт Самбарын Хvндэт Харуул
User avatar

Joined: Sep.21.09 1:02 pm
Posts: 6298
Location: Энд
Баярлалаа :l2: :l2:

_________________
:wink:


Top
   
PostPosted: Sep.26.17 8:52 pm 
Offline
Олны Танил Гишvvн
Олны Танил Гишvvн
User avatar

Joined: Jul.30.06 7:33 am
Posts: 502
Location: Holland
Бүлэг 11

Хэсэг хугацааны дараа Райли, Люси хоёр Слэйтерийн араас машинаараа дагаж явлаа. Хэргийн гзар очих үед Райлигийн бүх мэдрэхүй байнга хурц болж ирдэг ажээ. Одоо тэнд очлоо гээд энэ олон жилийн дараа үзэж харах юм байхгүй гэж хэлсээр байсан Слэйтерийг ятгаж тийшээ дагуулж явахад тийм ч амар байсангүй. Гэрэл зураг заримдаа үнэнийг өгүүлдэггүй гэдгийг мэддэг Райли Марла Блайнигийн цогцсыг орхисон газрыг биеэрээ очиж харахыг хүсжээ.
Хотын захад хоёр урсгалтай машин зам төмөр замтай огтлолцоод цаашаа голын эргийн дагуу үргэлжилсэн харагдана. Слэйтер замын хажууд зогсоход Райли ард нь машинаа ард нь тавилаа. Слэйтер машинаас буугаад
- Миний бодлоор энд байсан санагдаж байна. Их хугацаа өнгөрсөн болохоор би сайн санахгүй байна, гэж хэлэхэд Райли
- Зурагнуудаа надад дахиад нэг үзүүлээч. гэлээ.
Слэйтер Райлид Блайнигийн дүүрэн зурагтай хавтаст хэргийг өгөв. Замын дэргэд ургасан модноос доошоо голын эрэг хүртэл таван метр хэртээ эгц налуу бүхий далан харагдана. Өнгөрсөн жилүүдэд зулзаган моднууд их өтгөн ургасан тул замын хажуугаас авсан цогцосны зургийг одоо зогсож буй газартай харьцуулахад хүндрэлтэй байлаа. Зурган дээр номхруулагч цамц, гинжинд баглуулсан Марлагийн цогцос замын хажууд өтгөн өвс ургасан газар хэвтэж байв. Голын дэргэд яг адилхан модны хожуул харагдана.
- Чиний зөв байна. Энэ тэр газар мөн байна, гэж тэр Слэйтерт хэлснээ
- Тэр машинаа бидний энэ машинаа тавьсан газар тавьсан бололтой. Тэгээд цогцсыг эндээс доошоо өнхрүүлэхэд замд нь таарсан өвс, бут налчихсан байна, гээд зураг руу заалаа.
- Замын хажууд хүргэлтийн мини бусны дугуйны мөр байсан боловч бид машиныг олж чадаагүй. Цогцсыг энд хаяснаас хойш хэдэн хоногийн дараа нэг шувуу сонирхогч энэ хавиар явж байхдaa олж харсан, гэж Слэйтер хэлэв.
Зөв газар ирсэн гэдгээ мэдсэн Райли далан руу харж зогсохдоо цогцос доошоо хэрхэн өнхөрч байсныг нүднийхээ өмнө харж байлаа. Тэгтэл Люси өөр лүү нь таг гөлөрчихсөн зогсохыг анзаараад Райли өөдөөс нь асуусан харцаар ширтэв.
- Өө, намайг уучлаарай, хэмээн Люси ичингүйрсэн байртай хэлээд
- Энэ нөгөө юу л даа..., таныг хэргийн газар ирсэн үедээ зөн совингоороо аймшигтай зүйлс олж хардаг гэж би сонссон. Тэд хэлэхдээ таныг алуурчны тархинд нэвтэрч түүний юу мэдэрч байгааг, бас бодож байгааг мэддэг гэсэн, гэж хэллээ.
Люси үнэн хэлсэн болохоор Райлид хариу хэлэх үг олдсонгүй. Райлигийн хувьд хэргийн учрыг олохдоо байнга хэрэглэдэг энгийн арга мэт боловч Люсид харин их хачирхалтай санагдаж байв. Харин одоо дэргэд нь өөр хүн хараад зогсож байснаас болсон уу, эсвэл энэ газар анхаарал нь төвлөрөхгүй байснаас болсон уу, тэр алуурчныг мэдрэхгүй байлаа.
- Үүнийг барьж бай, гэж хэлчихээд Райли хавтаст хэргийг Люсид өгснөө ганцаараа далан руу уруудаж буув. Хамт явсан хоёр нь бүр мэл гайхчихсан Райлигийн араас харж зогсоно.
- Болгоомжтой байгаарай, хэмээн Слэйтерыг араас нь чанга хэлэхэд
- Санаа зовох хэрэггүй, би зүгээр, гэж тэр хариу хэллээ.
Санасныг бодвол нилээд эгц налуу байсан далан руу буух үедээ Райли сул хэвтэх мөчирнүүдэд бүдэрч, хөл гар нь зурагдан, олоод удаагүй байгаа шархаа хөндчихөв. Эцэст нь тэр далангийн ёроолд бууж ирлээ. Райли голын эргээс нэг метрийн зайтай, хожуулын дэргэд яг Марлигийн цогцос хэвтэж байсан газар очиж зогсов. Эндэхийн нам гүм байдлыг холгүйхэн голыг урсгалыг сөрөн сэлж яваа татлага онгоцноос гарах чимээ л эвдэх бөгөөд онгоцны зүсэлтээс үүссэн усны давалгаа эргийн дагуу ургасан модонд хүрч харагдана.
Райли одоо хөл дор нь хэвтэж буй Марлагийн цогцсыг маш сайн харж байлаа. Хэрвээ цогцос өнхрөх үедээ замдаа таарсан хожуулд тээглээгүй бол голын усанд унах байжээ. Алуурчин энд харанхуй шөнө ирсэн болохоор цогцос гол руу унаагүйг харин эрэг дээр үлдсэнийг харж чадаагүй бололтой. Голын ус энд их гүнзгий тул хэрвээ усанд унасан бол хүнд гинжинд ороолттой цогцос ямар ч ул мөр үлдээлгүй доошоо живж, хэзээ ч олдохгүй болох байжээ. Гэвч хохирогчийн цогцос олдох эсэх нь алуурчинд огт хамаагүй байсан гэдгийг Райли эцэст нь ойлголоо. Aлуурчинд зөвхөн хохирогчдод хэрэглэсэн номхруулагч цамц, гинжнүүд л чухал зүйл байсан болохооp тэр үед үүнийг хүмүүст харуулахыг чухалчлаагүй.
Харин хоёр аллагын хооронд ямар нэг том өөрчлөлт гарсан учраас алуурчин одоо үйлдэж буй хэргээ хүмүүст харуулахыг хүссэн. Тэр хоёр дахь хохирогчоороо хүмүүст урьд нь өөрөө тоодоггүй, хамаагүй санагддаг байсан ямар нэг зүйлийг ил тод харуулахыг хүсжээ. Улам эрч хүчтэй, зоригтой болж байгаа тэрбээр дараагийнхаа хэргийг тун удахгүй үйлдэж магадгүй гэдгийг гадарласан Райли аяархан гиншлээ. Бүтэн таван жилийн турш бие барьж чадсан тэрбээр одоо өөрийнхөө амсаж буй өвдөлтийг бусдад харуулж мэдрүүлэхээр шулуудсан байгаа.
Тэгтэл Райлигийн гар утас чичирхийлэв. Утсаа халааснаас гаргаж харвал Эприлээс мессеж ирсэнийг хараад тэр их гайхлаа.
Хай, ээж.
Байнга мессеж бичээд байдаггүй охин нь түүнийг цогцос хаягдсан газар дээр зогсож байх үед нь гэнэт мессеж явуулсныг хараад энэ тохиолдлын хэрэг биш мэт санагдсан тэрбээр маш их цочирдлоо. Яг одоо мессежээр харилцаж байх мөч биш гэж түүнд тайлбарладаг юм бил үү?
Хай, Эприл. Юу болсон бэ?
Хариу маш хурдан ирлээ...
Маргааш сургуульдаа явах хамгийн сүүлчийн өдөр. Өглөө би шалгалттай.
Бүх юм чинь зүгээр биз?
Мэдэхгүй, гэж бичсэнийг хараад Райли санаа алдлаа. Тэд одоо хүртэл ямар ч утга учиргүй зүйл бичиж байв. Тэгтэл Эприл
Би тантай ярилцмаар байна, гэж бичсэн байхыг хараад Райлигийн сэтгэл гэнэт хөдөлж зүрх нь хурдан цохиллоо.
Би ч гэсэн. Намайг буудалдаа очтол чи хүлээж чадах уу?
Эприлийн дараагийн зурвас Райлиг маш их гайхшруулав.
Утсаар биш, энд. Гэртээ буцаж ирээд надтай ярилцаач.

_________________
Sakura


Top
   
PostPosted: Sep.26.17 10:11 pm 
Offline
Асуулт Самбарын Хvндэт Харуул
User avatar

Joined: Sep.21.09 1:02 pm
Posts: 6298
Location: Энд
Петерсон мсж явуулсийн бх аа :aa: Райлиг хуурч авчраад Эприлийг олзолсноо мэдэгдэж, охиноо яаж хайж, зовлон мэдрэхийг нь харахыг хүссэн бх.

Баярлалаа :wd: :wd:

_________________
:wink:


Top
   
PostPosted: Sep.26.17 10:33 pm 
Offline
Олны Танил Гишvvн
Олны Танил Гишvvн
User avatar

Joined: Jul.30.06 7:33 am
Posts: 502
Location: Holland
mmiracle wrote:
Петерсон мсж явуулсийн бх аа :aa: Райлиг хуурч авчраад Эприлийг олзолсноо мэдэгдэж, охиноо яаж хайж, зовлон мэдрэхийг нь харахыг хүссэн бх.

Баярлалаа :wd: :wd:

Бараг л тааж байна. Чамайг зөн билэгтэй гэдгийг чинь мэдсэн . :bigthumpup: :frog:

_________________
Sakura


Top
   
PostPosted: Sep.26.17 11:19 pm 
Offline
Гишvvн
User avatar

Joined: Aug.25.03 11:36 am
Posts: 6393
naran1962 wrote:
mmiracle wrote:
Петерсон мсж явуулсийн бх аа

Бараг л тааж байна. Чамайг зөн билэгтэй гэдгийг чинь мэдсэн .

Дараагийн Райлид баяр хүргэе. Миракл минь чи мэргэжлээ буруу сонгож авчээ :hihi:.

_________________
:f01:


Top
   
PostPosted: Sep.27.17 1:31 am 
Offline
Олны Танил Гишvvн
Олны Танил Гишvvн
User avatar

Joined: Jul.30.06 7:33 am
Posts: 502
Location: Holland
Бүлэг 12

Райли Амтрак өртөөн дээр зогсож байлаа. Тэрбээр Люситэй бүгдийг ярилцсан ч гэсэн одоо хийж байгаа зүйлдээ эргэлзсээр байжээ. Тэд хоёулаа Ридспортод дахиж хэрэг гарахгүй гэдгийг сайн мэднэ. Гинжтэй алуурчин урьд үйлдсэн хэргүүдээ өөр газар үйлдсэн болохоор хэрвээ тэр дахиад хэрэг үйлдэхийг завдаж байгаа бол өөр газар хийж таарна.
- Би сайн мэдэхгүй байна. Би уул нь ажлаа орхиж явдаггүй, гэж Райли хэлэхэд Люси
- Зүгээр дээ гэж хэлсэн ч бухимдаж буй нь мэдэгдэж байсан тэрбээр
- Би юу хийхээ мэдэж байгаа. Асууж байцааж болох бүх хүмүүстэй уулзана. Алуурчин оршуулган дээр ирдэг учраас тийшээ очно. Бас хэн цэцэг илгээж байгааг шалгаж мэднэ. гэлээ.
Тэгтэл галт тэрэгний кондуктор
- Бүгд суугаарай, хэмээн чанга орилж хэлэхийг сонссон Райли
- Ямар нэг онцгой юм тохиолдвол би наашаа шууд буцаж ирнэ. гэж хэлэхэд
- Одоо яв, гэж Люси чанга хатуу хэллээ.
- Баярлалаа, гэж Райли хариу өгөв.
ЗША-ны жижиг онгоц тэднийг Ридспортод хүргэсний дараа буцаж ниссэн тул тэд онгоц ашиглах боломжгүй болсон. Люси Райлиг Албанид байдаг нисэх онгоцны буудал руу машинаар хүргэж өгөхийг санал болгосон ч тэр галт тэргээр явахаар шийджээ. Тэрбээр Нью-Иоркоор дамжиж Квантикод шууд хүрэх галт тэргэнд сууж болно. Тэгээд ч галт тэргээр аялах үед тэр гэмт хэрэгтний талаар илүү сайн мэдэхийн тулд хавтаст хэргийг сайн судалж чадна.
Райли нэгдүгээр ангиллын галт тэрэг рүү орж авч яваа ачаагаа тавихын тулд урдаас нь харсан хоёр суудал хоосон харагдах газрыг сонгож суулаа. Галт тэрэг хөдлөх үед тэр цонхоор тавцан руу харвал Люси тэннд харагдсангүй. Тэр ажлаа үргэлжлүүлэхээр аль хэдийн явсныг Райли мэдэж байлаа.
Райли жаахан тайвшрахаар суудлынхаа түшлэгийг арагш нь гэдийлгэж суулаа. Галт тэрэгний үл мэдэг займчих хөдөлгөөн олсон мэдээллүүдээ эргэцүүлж бодоход нь туслах гэсэн мэт таатай байв. Алуурчи яагаад хохирогчдоо өлсгөж зовоосон юм бол? Тэр тэднийг сул дорой, хүч чадалгүй болохыг хүссэн. Түүнээс гадна тэр хүүхэд байхдаа маш их өлсдөг байсан учраас бусдад ч гэсэн энэ зовлонг амсуулахыг хүссэн гэдэгт Райли эргэлзсэнгүй.
Райлид бас нэг таамаг төржээ. Эмэгтэйчүүдийг хооллоно гэдэг нь хүн чанар гаргаж байгаагийн илрэл. Тэгэхээр гэмт хэрэгтэн хохирогчиддоо хоол өгвөл тэдний зовлонг нимгэлж хүнлэг хандана гэсэн үг. Тийм учраас алуурчны хувьд хохирогчид бол өнгөрсөн үед амсаж туулсан зовлонгийнх нь бэлэг тэмдэг төдий хэрэгсэл байсан.
Райли амьсгалаа гүнзгий авлаа. Тэр одоо алуурчинтай хэргийн газар дээр байснаас ч илүү хүчтэй холбогдов.
Тэр уул нь үнэхээр хүнлэг сэтгэлтэй. Тэр ерөөсөө мөс шиг хүйтэн цэвдэг сэтгэлтэй гаж донтон байгаагүй. Тэр зөөлөн сэтгэлтэй, эелдэг зантай нэгэн байсан. Тэрбээр төрөлхийн энэ зангаасаа болж улам сул дорой болж байгаагаа мэдээд өөрийгөө үзэн ядаж эхэлжээ.
Райли нүдээ аниад алуурчин хүнлэг сэтгэлтэйгээ хэрхэн тэмцэхийг оролдож байгааг харлаа. Хатуу сэтгэл гаргаж аллага үйлддэг араатан болж хувирна гэхэд тэр дэндүү сул дорой байсан боловч түүнд өөр сонголт байхгүй гэдгээ мэдэж байсан. Сүүлчийн үйлдсэн хүн амины хэргийн үеэр тэр цогцсыг ил задгай өлгөснөөрөө хүмүүсийг цочирдуулах зорилготой байгаагүй гэдгийг Райли ойлгожээ. Энэ үйлдэл зөвхөн алуурчинд өөрт нь хамаатай хэрэг байсан. Тэр өөрөө хүсвэл харгис догшин байж чадна гэдгээ хүмүүст болон өөртөө ойлгуулахыг хүссэн.
Tэр хэдий чинээ их гомдож цөхөрнө, хийх үйлдэл нь улам харгис хэрцгий болно гэсэн үг. Тэгэхээр тэр харагдаж байгаагаасаа огт өөр хүн чанараа гээсэн араатан гэж харагдахын тулд улам их муу юм хийж таарна
Өөрийгөө нэг их ядраагүй хэмээн бодож байсан Райли галт тэрэгний дугуйны хоорондоо жигдхэн харшилдах чимээнд бүүвэйлэгдэн зүүрмэглэж эхэллээ. .

Райлиг шалны доорхи давчуу зайнд явган сууж байтал гэнэт галын дөл харанхуйг зүсэн дүрэлснээ торны хаалга онгойлоо. Одоо түүнд Петерсоны мушийх инээмсэглэлээс гадна энэ нүд сохлом цагаан пропаан бамбарын дөл маш аймшигтай санагдав. Тэр халуун галаар төөнөх бамбараас зугтахыг оролдох үедээ тамлагчийнх нь царайг сайн харахыг хичээсэн боловч зөвхөн нүүрний төрх бүхий дүрсийг л олж харжээ.
- Гэртээ тавтай морил, хэмээн Петерсон хүйтэн хөндий хоолойгоор хэллээ.
- Энэ миний гэр биш, гэж Райлиг хариулахад Петерсон
- Энэ гэр чамд яг тохирсон, гэж хэлэв.
Райли бамбарыг нь булаан авч, биеэ хамгаалахыг хүссэн боловч тэрмаш хурдан хөдлөх ажээ. Одоо Райлигийн хийж чадах ганц зүйл галд түлэгдчихгүйн тулд бултаж тонгойх л байлаа.
- Би чамайг ална даа, гэснээ Райли шүднийхээ завсраар сийгүүлэн
- Чамайг үүнийг мэдээсэй гэж би хүсэж байна, гэж хэлэхэд Петерсон нүүрэндээ хүйтэн инээмсэглэл тодруулснаа
- Гэртээ тавтай морил, гэж дахин хэллээ.


Райли кондукторын чанга орилох дуунаар сэрлээ...
- Пенн галт тэрэгний буудал!
Өөр галт тэргэнд шилжиж суух цаг болжээ.

_________________
Sakura


Top
   
PostPosted: Sep.27.17 3:26 am 
Offline
Асуулт Самбарын Хvндэт Харуул
User avatar

Joined: Sep.21.09 1:02 pm
Posts: 6298
Location: Энд
Энэ гинжит алуурчин бол хөөрхий бас яах вээ хөөрхий. Харин энэ Петерсон уу, яаж яваад ийм аймшгийн алуурчин болсон юм бол оо :??:

Одоо мэргэжлээ солиход оройтсон бх даа, зөн билгийн тулаан ороод үздэг юм бил үү ккк.

Баярлалаа :wd: :wd:

_________________
:wink:


Top
   
PostPosted: Sep.27.17 3:36 am 
Offline
Олны Танил Гишvvн
Олны Танил Гишvvн
User avatar

Joined: Jul.30.06 7:33 am
Posts: 502
Location: Holland
* * *
Райли орой болсон хойно Фредериксбургийн зах руу машинтайгаа давхиж орох үедээ "Араатныг нэг нэгээр нь" хэмээн дотроо давтаж явлаа.
Петерсоныг зүүдэлсэн тэрбээр Квантико хүртэл замдаа сэтгэл нь маш их хямарсан боловч нилээд ажил амжуулжээ. Райли галт тэрэгний Wi-Fi ашиглан зөөврийн компьютер дээрээ хэргийн материал, гэрэл зурагнуудыг нэгтгэж тайлан бичээд Брент Мередит рүү электрон шуудангаар илгээсэн. Одоо ЗША руу очих шаардлагагүй болсон тул Райли өөрийг нь хүлээж буй Эприл рүү шууд очихоор Райны гэр лүү явж байгаа билээ.
Райли олон төрлийн араатантай учирч байсан. Тэр харин одоо амьдралынх нь салшгүй нэг хэсэг нь болсон өөр төрлийн араатанд анхаарлаа төвлөрүүлэх хэрэгтэй болжээ. Энэ удаа тэр бяцxан араатан өөрчлөгдсөн байх талтай учир түүнийг дийлж мэдэх л юм. Сэтгэлийг нь шаналгаж, зөрүүдэлж байсан Эприл өөртэй нь ярихыг хүссэн. Энэ бол нааштай байгаагийн илрэл. Энэ удаа Райли охиноо гомдоохыг огт хүссэнгүй. Өөрөөр хэлбэл өөрчлөлт гарахыг хүлээж суух нь утгагүй гэдгийг ойлгосон Райли одоогийн амьдарч буй хэв маягтаа эрс шийдэмгий өөрчлөлт хийхээр төлөвлөжээ.
Петерсон гэрт нь нэвтэрч орж чадсныг харахад тэдний амьдарч буй жижиг байшин их тусгаарлагдсан, эмзэгхэн гэдгийг нотолсон учраас хамгийн түрүүнд Райли тэндээс нүүхээр шийдсэн. Райнаас салахаар шийдэх үед Райли санхүүгийн тал дээр эргэлзэж байсан учраас зөвхөн Фредериксбург хотын гадна байр олж авахыг бодсон. Бас нэг шалтгаан нь тэр өмнөх амьдралаасаа аль болох хол зугтахыг хичээж байжээ.
Райн одоохондоо хүүхдийн тэтгэмжийн мөнгөө байнга өгөхгүй байгаа ч гэрлэлтээ албан ёсоор салгасны дараа тогтмол өгнө хэмээн амласан. Охиноо өсгөх үүргийг өөртөө авах болсондоо тэрбээр баяртай байгаа бөгөөд бас сайн ээж болохын тулд үүрэг хариуцлагаа сайжруулахыг хүсэж байгаа. Райли замын хажуугаар жирэлзэн өнгөрөх нэг эгнээ болгон барьсан сайхан байшингууд руу харлаа. Цалингаас гадна мөнгө авдаг болохоороо тэр шинэ газар амьдарч чадна. Эприлийн сургуулийн ойролцоо, бас хөрш айлтай болох нь таатай байж мэдэх юм. Фредериксбург бол Райнтай байнга тааралдана гэж зовоод байхааргүй том хот билээ.
Эприлийг хүмүүжүүлэх асуудалд бас нэг хүндрэл бий. Тэр ажлаар байнга гэрээсээ хол явах шаардлагатай болдог учраас охиноо харж хандахад туслах хүн түүнд хэрэгтэй бөгөөд Габриэла энэ ажилд хамгийн тохиромжтой гэдгийг Райли мэднэ. Эприл тэр хоёр бие биендээ их сайн байдаг учраас өөрт нь хяналт тавиулахаар Габриэлаг гэрийн үйлчлэгчээр авбал охин татгалзахгүй нь мэдээж. Габриэлад тусад нь өрөө, угаалгын өрөө гаргаж өгнө гэвэл тэр хамт амьдрахыг зөвшөөрөх болов уу? Бүр багадаа Райлиг гэртээ байхгүй үед гэрт нь хонох болов уу?
Райли хүрэх газраа ирээд жолоогоо туслах зам руу эргүүлж машинаа саравчны доор тавилаа. Тэр машинаасаа бууж хаалга руу очин хонхон дээр дарав. Тэгтэл Габриэла тэр дороо хаалга онгойлголоо. Харваас сандарч тэвдсэн нь илт нүд нь түгшүүртэй харагдах тэрбээр
- Сеньора Райли! Эприл хаана байгааг чи мэдэх үү? хэмээн чанга орилов.

_________________
Sakura


Top
   
PostPosted: Sep.27.17 11:04 am 
Offline
• Moderator*
<b><font color=#0000FF>• Moderator*</font></b>
User avatar

Joined: Feb.03.07 7:08 pm
Posts: 3719
Location: Ирмэг
Дундуур нь спойлер орж ирээд байхымаа :laugh5: surprise байвал гоё шдээ. Уншиж амжаагүй байтал дараа нь ингэнэ шүү гээд хэдэн өгүүлбэр урьдчилаад уншчаад байх юм хахха.

_________________
Survived after...


Top
   
PostPosted: Sep.27.17 3:16 pm 
Offline
Асуулт Самбарын Хvндэт Харуул
User avatar

Joined: Sep.21.09 1:02 pm
Posts: 6298
Location: Энд
Спойлерт дасаагүй одоо хүртэл? Би бүр дасаад тоохоо больсон шд.

Баярлалаа :wd: :wd:

_________________
:wink:


Top
   
PostPosted: Sep.27.17 6:07 pm 
Offline
• Moderator*
<b><font color=#0000FF>• Moderator*</font></b>
User avatar

Joined: Feb.03.07 7:08 pm
Posts: 3719
Location: Ирмэг
Дасмааргүй байна, ялангуяа шинэ номон дээр спойлердуулаад баймааргүй байна шд лол

_________________
Survived after...


Top
   
PostPosted: Sep.27.17 8:36 pm 
Offline
Олны Танил Гишvvн
Олны Танил Гишvvн
User avatar

Joined: Jul.30.06 7:33 am
Posts: 502
Location: Holland
Бүлэг 13

Райлиг айдас нөмөрч авлаа.
- Эприл энд байхгүй байгаа юм уу?
- Тэр энд байсан, одоо харин алга гэж Габриэла хариу хэлснээ
- Венте! Ороод ир! гэлээ.
Райлиг байшинд ороход Габриэла хаалгаа дотроос нь түгжчихэв.
- Намайг хүнсний зүйл авахаар тийнда (дэлгүүр) явахад Эприл энд байсан, харин намайг буцаж ирэхэд тэр байхгүй байсан. Би сеньор Райнд хэлсэн боловч тэр санаа зовох хэрэггүй гэсэн. Гэвч миний санаа зовоод байна. Эприл гадагшаа явна гэж надад хэлээгүй. Би ойлгохгүй байна.
Райлигийн санаа зовж эхлэн
- Райн хаана байна? гэхэд Габриэла
- Тэр хоолоо идэж байгаа, гэчихээд Райлигийн урд гаран хоолны өрөө рүү явлаа. Райн хоолны ширээний ард хоол идэхийнхээ хажуугаар гар утсаараа ярьж сууна. Ширээн дээр дахиад нэг хүнд зориулсан хоолны хэрэгсэл тавьсан харагдавч эзэнийх нь суудал хоосон байлаа. Санаа нь зовсон Габриэла ширээг хурааж эхлэв. Райн Райлиг гайхсан харцаар харснаа үйлчлүүлэгчтэйгээ ярилцаж буй бололтой
- Тохирлоо, би тэнд есөн цагт очно Өнөө орой бид бүгдийг ярьж тохирно, гэж хэлчихээд утасныхаа яриаг дуусгаад Райлид хандан
- Чамайг өнөөдөр энд харна гэж бодоогүй юмсан.Би чамайг Нью-Иоркийн умард хэсэгт ажилтай гэж бодож байлаа. Ажил чинь хэр ахицтай байна? гэлээ
- Эприл хаана байна? гэж Райлиг асуухад Райн мөрөө хавчаад
- Би яагаад мэдэх ёстой гэж? хэмээн бухимдсан өнгөөр хэлээд
- Тэр дахиад муухай аашилж гарсан. Энэ бол надаас биш, харин чамаас болж байгаа юм. Тэр надад хаашаа явахаа надад хэлнэ гэж чи бодож байна уу? гэв.
Өөрийг нь буруутгаж суугааг салсан нөхрийнхөө үгийг Райли үл тоон
- Чи өнөөдөр хаана байсан бэ? хэмээн асуулаа.
- Хаана байснаа би чамд хэлэх албагүй. Гэхдээ би өдөржин гэртээ, дээд давхарт байдаг конторт ажлаа хийсэн. Би өглөөнөөс хойш гэрээс гараагүй, бас ажил ихтэй байсан болохоор өрөөнөөсөө бараг цухуйгаагүй.
- Эприл сургуулиасаа эргэж ирсэн үү?
Хоолоо идэж дууссан Райн амны алчуураа буулгалаа.
- Тийм ээ, дараа нь бид маргалдсан. Хэрүүл чухам юунаас болсныг надаас битгий асууж үзээрэй. Гол шалтгааныг нь би өөрөөс сайн мэдэхгүй байна. Надаас уучлалт гуйх хүртэл өрөөнөөсөө гарч болохгүй гэж хэлээд би Эприлийг өрөө рүү нь явуулсан. Габриэлаг конторт ирж охиныг алга байна гэж хэлэх хүртэл би түүнийг өрөөндөө байгаа гэж бодсон.
Райли гарч явахаар суудлаасаа өндийлөө.
- Сонс, Райли. Би одоо үйлчлүүлэгчтэй уулзах ёстой учир өөрийгөө бэлтгэх хэрэгтэй байна. Чамд тэтгэмжийн мөнгө өгөх хэрэгтэй болсноос хойш ажил маань надад маш их чухал болсон гэдэгт итгэж үз. Тэгээд ч Габриэла та хоёрыг яагаад ингэтлээ сандарч тэвдээд байгааг би огт ойлгохгүй байна. Уур хилэндээ автсан охин гэрээсээ явчихаа л биз. Тэртээ тэргүй уур нь гарахаар тэр буцаад ирнэ.
Райли Райны замыг хөндөлcөж зогсоод
- Эприл уурласан учраас эндээс яваагүй. Тэр надтай ярилцмаар байна гэсэн. Би түүнд ирнэ гэсэн зурвас илгээсэн болохоор тэр хаашаа ч гаралгүй намайг хүлээх байсан, гэж хэлэхэд Райн
- Тийм учраас л тэр эндээс явсан байж таарах нь. Одоо тэр гэрт чинь байгаа байлгүй, гэлээ.
Райлид багахан найдвар төрөв. Эприл ээжтэйгээ гэртээ уулзая гэж бодсон юм болов уу? Охин нь түүнийг гэртээ хүлээж байгаа болов уу?
Райли гар утсаа авч гэрийнхээ утас руу залгавал тэр автомат хариулагчид үлдээсэн өөрийнхөө дуут шууданг сонслоо. Дохио дуугарсны дараа Райли
- Эприл, хэрвээ чи гэртээ байгаа бол утсаа ав. Би одоохон очлоо, гэж хэлэв.
Ямар ч хариу сонсоогүй тул Райли Эприлийн гар утас руу залгалаа. Тэр Эприлийн дуут шуудангийн дохио дуугарахыг сонсоод тэсэж чадалгүй
- Эприл, намайг сонсож байгаа бол утсаа аваач. Чи хаана байгаа юм бэ? Чи намайг үхтэл айлгаж байна. Яг одоо над руу утасд.
Райли утсаа салгаад гар утас руугаа гөлөрч зогсоход Райн
- Дур нь хүрэхээр тэр чам руу залгана биз. Одоо чамайг дургүйцэхгүй бол... гэснээ Райлиг замаасаа холдуулахаар хажуу тийш нь түлхэхийг оролдов. Гэвч Райли хөдөлсөнгүй. Тэрбээр
- Чи хаашаа ч явахгүй, гэлээ.
- Намайг үйлчлүүлэгч хүлээч байгаа, гэж хэлэхэд айж тэвдсэн, бас уурлаж хилэгнэсэн Райли чичирхийлсэн хоолойгоор
- Чамд бас охин бий,гэж хэлэв.
Райли эргэж харвал гал тогооны онгорхой хаалганы дэргэд Габриэла маш их сандарчихсан зогсож байлаа.
- Габриэла, чи хэдэн цагт дэлгүүр лүү явсан бэ?
- Гурван цагийн үед гэж би бодож байна. Эприл унтлагын өрөөндөө байхыг би онгорхой орхисон хаалгаар харсан. Намайг буцаж ирэхэд тэр гэрт байгаагүй учраас би сеньор Райнд хэлсэн.
Райли Райн руу дахиж харвал нөхцөл байдал ямар аюултай болсныг ойлгоогүй тэрбээр санаа нь огт зовсон шинжгүй зогсохыг хараад галзуурах шахлаа.
- Өнөөдөр үд хавьцаа хаалган дээр ямар нэг хүн харагдаагүй биз?
- Мэдэхгүй. Би өдөржин контортоо байсан гэж чамд хэлсэн биз дээ.
- Райн, санах гээд үз. өнөөдөр чи хаалганы хонх дуугарахыг сонссон уу?
Райн түр зуур бодолхийлснээ
- Нэг удаа. Үдээс хойш. Тийм ээ, Эприлийг өрөө рүү нь явуулсны дараа машин ирэх чимээ гарсны дараа хаалганы хонх дуугарсан. Тэгэхэд Габриэла хаалга онгойлгосон гэдгийг би сайн мэдэж байна, гэж хэллээ.
Райли гэрийн үйлчлэгч рүү эргэж хараад
- Габриэла, чи хүнд хаалга онгойлгож өгсөн үү? хэмээн асуухад
- Өнөөдөр би хаалганы хонх дуугарахыг нэг ч удаа сонсоогүй, гэж хариулав.
Райлигийн тархинд аюулын дохио хангинаж тэрбээр уур хилэндээ автан хамаг бие нь салганан чичирч эхэллээ. Тэр Райнд хандаж
- Габриэла хаалга онгойлгож өгөөгүй гэж байна, хэмээн дуугаа өндөрсгөн хэлээд
- Тэр хүнсний зүйл цуглуулахаар явчихсан байсан. Хаалга онгойлгосноос хойш Эприл гэртээ байгаагүй. Охин алга болоод өчнөөн цаг өнгөрснийг Габриэла чамд анхааруулж хэлээд байхад энэ чамд огт хамаагүй санагдсан байх нь ээ, гэж хэлэв. .
Одоо харин Райн эмээж эхэлсэн бололтой харагдана.
- Сонс, чи дэндүү хэтрүүлж бодоод байна. Тэр Эприлийн найз хөвгүүн байсан ч юм бил үү. Тэр охиныг аваад хамтдаа явсан байж мэднэ. Эприлийг буцаж ирэхээр би нэг сайн сургаад өгөхөө мэдье. Аль эрт л ингэх хэрэгтэй байсан юм.
Арын цэцэрлэгт Эприл найз хөвгүүнтэйгээ өвс татаж байсныг хальт санасан Райли
- Чи түүний найзтай уулзаж байсан уу? Түүнийг Брайан гэдэг, тэр арван дөрөв, арван тавтай л байх. Тэр машин барьдаггүй. Тэр энд байгаагүй, охины найз нар ч энд байгаагүй. Эприлд машин унадаг найз байхгүй. Бурхан минь Райн, чи охиныхоо талаар юу ч мэддэггүй гэж үү? гэж уурсан хэллээ.
Тэр Райнаас хариу үг сонсохыг ч хүссэнгүй, хажуу тийш нь түлхчихээд Эприлийн өрөөнд орж үзэхээр шатаар дээшээ өгслөө. Райн, Габриэла хоёр Райлигийн араас дагаж гарч ирэв. Габриэлагийн хэлснээр хаалга онгорхой байх бөгөөд өрөө хуучны адил замбараагүй харагдана.
Райли утсаа гарган Эприлийн утсанд залгав. Утсанд дуудлага ирж буй чимээ орон дотроос гарахыг сонссон тэрбээр биеэ барьж дийлэхээ болилоо.
Райли ор луу гүйж очин хувцаснуудыг хажуу тийш шидлэх үед зүрх нь зогсчих шиг болов.
Утас орон дээр хэвтэж байлаа.
Райли шүүрч авсан утсаа мэгдсэн харцаар гөлөрч зогсоно.
Эприл гар утсаа биедээ авч яваагүй ажээ.
Ганц зүйл тодорхой боллоо.
Охиныг хулгайлчихжээ.

_________________
Sakura


Top
   
PostPosted: Sep.27.17 8:39 pm 
Offline
Олны Танил Гишvvн
Олны Танил Гишvvн
User avatar

Joined: Jul.30.06 7:33 am
Posts: 502
Location: Holland
Suicide wrote:
Дасмааргүй байна, ялангуяа шинэ номон дээр спойлердуулаад баймааргүй байна шд лол

Сорридчихоорой. Дахиж тэгэхгүй. Петерсоны гаргах занг тэртээ тэргүй хэн ч гадарлаж чадахгүй. ккккк :-D :-D

_________________
Sakura


Top
   
PostPosted: Sep.27.17 9:55 pm 
Offline
Асуулт Самбарын Хvндэт Харуул
User avatar

Joined: Sep.21.09 1:02 pm
Posts: 6298
Location: Энд
Энэ хуучин нөхөр нь гэж бас нэг сонин гар бна аа?

Баярлалаа :wd: :wd:

_________________
:wink:


Top
   
PostPosted: Sep.28.17 4:11 am 
Offline
Олны Танил Гишvvн
Олны Танил Гишvvн
User avatar

Joined: Jul.30.06 7:33 am
Posts: 502
Location: Holland
Бүлэг 14

Толгой дээр нь хүн явах хөлийн чимээ гарахад Эприл биеэ хураан улам атийж хэвтлээ. Хэвтэж байгаа газраас нь нэг метр ч хүрэхгүй өндөрт шалан дээр нааш цааш холхих эр баярлаж хөөрсөндөө үе үе чанга хөхрөхийг сонссон охин орилж хашгирчихгүйг хичээж байв. Тэр эр өөрт нь хэрвээ уйлж хашгирвал шууд буудна гэж анхааруулсан бөгөөд тэр хэлсэндээ хүрч чадна гэдгийг ч охин сайн ойлгосон.
Дээр нь холхиж байгаа энэ эр Петерсоноос өөр хэн ч биш мөн гэдгийг Эприл мэджээ. Петерсоныг амьд гэж ээж нь хэлээд байхад хэн ч түүнд итгээгүй, тэр өөрөө ч гэсэн эргэлзэж байсан. Үнэндээ охин ээжийг нь зовоож, алах гэж байсан тэр хүнийг үхсэн гэдэгт итгэхийг хүссэн. Гэтэл тэр эр амьд байснаар зогсохгүй бүр өөрийг нь хулгайлчихсан.
Ээж нь Петерсонд баригдсаны дараа түүнийг хэрхэн зовоож байсан талаар ярьж байсныг Эприл саналаа. Гэвч ээж нь охиноо айлгахгүй гэж бодсондоо жинхэнэ амсаж өнгөрүүлсэн аймшигтай зүйлийн талаар өөрт нь яриагүй гэдгийг мэдэж байсан тэрбээр одоо тэр бүх аймшгийг биеэрээ амсана гэхээс маш их айж байв.
Эприл хаана ирснээс ч мэдэхгүй, энд хэдэн цаг хориотой хэвтэж байгаа билээ. Петерсон өөрийг нь машины тээшний савнаас татаж гаргах үед нэг өндөр дээвэртэй жижигхэн байшин нүдэнд нь тусжээ. Гэхдээ тэр тээшний саванд хэр удаан байсан юм бол? Бас гэр нь эндээс хэр хол зайтай байгаа бол?
Петерсон охиныг тээшний савнаас гаргах үедээ амыг нь тагласан наалтан туузыг салгаж авахад охин их айчихсан байсан тул хашгирч түвдсэнгүй. Петерсон гар хөлийг нь хүлж багласан охиныг мөрөн дээрээ тохож байшин руу хүрч очсоноо шалан доорхи хөндийд хийгээд урдуур нь нэг юмаар тагглаж орхижээ. Эприл хүлээсээ тайлахыг оролдон бүх биеэрээ атиралдаж мушгиралдсан боловч синтетик олс суларсангүй.
Хамаг бие нь дагжин чичирсээр байсан охин биеэ барихыг хичээх зуур хоригдож буй газраа сайн ажиглан харлаа. Петерсон шалан доор байрлуулсан модоор хийсэн энэ торонд түүнийг хийхдээ нэг талыг нь аваад дараа нь буцааж тавьсан. Эприл торыг чанар муутай модоор хийснийг ажиглаж мэдсэн боловч яг одоо толгой дээр нь Петерсоныг холхиж байхад хөлөөрөө тийрч эвдэхийг оролдсонгүй.
Эприл арайхийн өндийж суулаа. Энэ давчуу зайнд босож зогсож болохгүй, ганцxан суух боломжтой ажээ. Охин арагшаа байшингийн суурийг налж суулаа. Шалны доорхи хонгилд бараг харанхуй байгаа боловч гадаа гэрэл гэгээтэй харагдана. Тэр бас модон торны дөрвөлжин нүхээр байшин их тусгаарлагдсаныг олж мэдэв. Байшингийн эргэн тойронд хэдхэн модноос өөр юу ч харагдсангүй. Өөр байшин олж хараагүй тэрбээр хамгийн ойрын амьдардаг хүмүүс хэр хол байгааг мэдэх аргагүй байлаа.
Толгой дээр нь сонсогдох нааш цааш холхих хөлийн чимээ, үе үе чанга инээх дуу охиныг галзууруулах шахна.
Би яаж ийм ухаангүй тэнэг байж чадав аа? хэмээн тэр өөрөөсөө асуув. Гэвч энэ тэнэглэл ганцxан өнөөдрийнх биш гэдгийг охин мэдэж байлаа. Тэр өөрөө Петерсонд амархан баригдах боломжийг олгожээ. Охин аавынх нь гэрийн хаалган дээр зогсож буй эрийг хараад шууд таньсан. Тэр хэдэн өдрийн өмнө Брайан тэр хоёрыг машинаараа хүргэж өгсөн хүн мөн болохыг Эприл мэдэнгүүтээ өөрийг нь байнга дагаж ажиглаж байсныг ойлгосон ажээ.
Петерсон гартаа буу барьсныг харангуутаа Эприл хаалгаа хаахыг оролдсон боловч тэр маш хурдан бугуйнаас нь атган өвдтөл мушгиж ар нуруунд нь барьжээ. Петерсон гарыг нь чанга атгаж, нуруунд нь буугаа тулгасан хэвээр хаалганы тавцангаас буух үед охин айсандаа бүр хөшчихсөн байсан. Нэг хөлөөрөө цэцгийн мандал дээр гишгэн тэнцвэрээ алдан гуйвсан эр ч гэсэн өөрөөс нь дутахааргүй цочиж сандарсан байжээ.
Тэр хөлний мөрийг хүн олж харсан болов уу? Намайг алга болсон гэдгийг мэдсэн хүн байгаа болов уу? хэмээн Эприл өөрөөсөө асуулаа. Охин тэр үед магадгүй ямар нэг юм хийх ёстой байсан юм болов уу? Тэр эр лүү дайрах байсан гэж үү? Бууг нь булаах хэрэгтэй байсан уу? Тэр эрийг дийлж байгаагаар төсөөлж бодох нь охинд инээдтэй санагдав.
Эприл болсон бүх явдлыг дэс дараатай бодож суулаа. Петерсон машинаа байшингийн хажууд байдаг саравчин доор тавьсан байжээ. Машин Брайан тэр хоёрын сууж байсан машинаас өөр, шинэвтэр харагдаж байсан. Тэр онгорхой орхисон тээшний сав руу Эприлийг авч очжээ. Дараа нь Петерсон буугаар сүрдүүлж өөрийнхөө амыг наалддаг туузаар таглаж, гараа олсоор хүлэхийг шаардсан.
Энэ бүхнийг эргэж санасан Эприл өөрийгөө нэг муу аймхай хулчгар амьтан хэмээн бодлоо.
Би түүний үгийг дагах хэрэггүй байсан юм. Би ч өөдгүй хулчгар новш юм даа.
Тэр хэрвээ өөрийнхөө амыг таглаж, гараа хүлээгүй бол юу болох байсан бол? Петерсон охиныг эргэлзээгүй шууд алах байсан биз. Хувийн контортоо ажилдаа улайрчихсан сууж байсан аав нь буун дуу гарахыг бараг сонсох ч үгүй. Харин хөөрхий Габриэла дэлгүүрээс буцаж ирсэн хойноо охины цогцсыг олох байсан биз.
Петерсон тээшний саванд хөлийг нь хүлж байхад охин айдсаа дарахыг хичээж байжээ. Дараа нь түүнд хэн ч тусалж чадахааргүй болсон. Одоо харин замын турш тээшний саванд сэгсчүүлсэн бие нь хөндүүрлэн өвдөж байлаа. Тэр бас ядарч туйлдсанаас гадна гэдэс нь өлсөж байв. Хоолой нь зангирч уйлмаар байсан ч хэрвээ Петерсон мэдэх юм бол өөрийг нь ална гэдгийг мэдсэн тэрбээр биеэ барилаа. Охин үлдсэн жаахан хүч тамираа гамнаж, ухаалаг, соргог байх хэрэгтэй гэдгээ бас ойлгожээ.
Гэнэт Эприлд найдвар төрлөө. Ээж нь өнөөдөр томилолтоосоо буцаж ирэх ёстой байсан. Тэр өдийд Фредериксбургт хүрч ирээд Эприлийн алга болсныг мэдчихсэн байж магадгүй.
Петерсон одоо бүжиглэж байгаа бололтой улам чанга чанга инээж хөхрөн, хөлөөрөө шал дэвслэхийг сонссон охин чимээгүй суугаад байж тэвчсэнгүй.
- Ээж минь намайг олж л таарна! Тэр энд ирдэг л юм бол чамайг заавал ална! хэмээн Эприл хашгирлаа.
Толгой дээр нь чимээ гарахаа больж нэг хэсэг нам гүм болов. Тэгтэл Петерсон чанга инээд алдсанаа
- Өө за, тэр чамайг хайх нь мэдээжийн хэрэг. Ээжийг чинь тэгээсэй гэж би хүлээж байгаа, гэж хэллээ.
Одоо алхах чимээ арай өөр сонсогдов. Петерсон тавцангаас бууж ирээд торны нэг хэсгийг өөнгөилгөхөд охин үхтлээ айж дагжин чичрэв. Гартаа цилиндр хэлбэртэй метал зүйл барьсан тэрбээр шалны хөндийд мөлхөн орж охин руу дөхөж очлоо.
Энэ юу байсан бэ? Гал унтраагч юм болов уу? Тэр гал унтраагчаар юу хийх гэж байгаа юм бол?
Гэнэт исгэрэх мэт чимээ гарч цагаан дөл маналзан асахад энэ юу болохыг охин мэдлээ. Пропаанаар асдаг бамбар. Ээж нь бамбарны тухай ярьж байсан боловч харин Петерсон энэ бамбараар юу хийснийг охинд хэлээгүй ажээ.
- Хонгор минь, нааш ир, гэж хэлснээ Петерсон бамбараа хоёр тийш нь савчуулсаар охин руу ойртуулав. Эприл галаас холдохыг хичээн арагшаа байшингийн суурийг наллаа.
- Нааш ир. би чиний хүлээсийг шатаагаад өгье, хэмээн Петерсоныг хэлэхэд айсандаа бүр хөшиж орхисон охин хөдөлж чадсангүй.
- Галаас айдаг уу? Чиний ээж ч гэсэн айдаг байсан. Гэхдээ үхтлээ өлсөхийг чинь би хүлээнэ. Тэгвэл чи зоригтой болж магадгүй. Харж л байя.
Эприл хашгирчихгүйн тулд хоёр гараараа амаа дарлаа.
Петерсон бамбараа унтрааж, мөлхөж гараад, модон торыг буцааж таглав.
Одоо охин хашгирч зүрхлэх болов уу? Үгүй, энэ дэндүү аюултай. Бас хашгирахыг нь хэн ч сонсохгүй гэдгийг охин мэджээ.
Гадаа бүрэнхий болж буйг Эприл анзаарлаа. Ямар ч гэрэлгүй харанхуй болвол ямар байх бол? Тэр эр өөрт нь юу хийх гэж байгаа юм бол? Яг одооболж байгаагаас илүү аймшигтай зүйл байдаг гэж үү? хэмээн охин өөрөөсөө асуув. Тэрбээр амандаа чимээгүй залбирч эхэллээ.
Ээж минь, танаас гуйя. Энэ орчлонд надад ганцxан та л байгаа. Намайг олоорой.

_________________
Sakura


Top
   
PostPosted: Sep.28.17 7:56 pm 
Offline
Олны Танил Гишvvн
Олны Танил Гишvvн
User avatar

Joined: Jul.30.06 7:33 am
Posts: 502
Location: Holland
Бүлэг 15

Райли утасны дуудлага зогстол гөлрөн харж зогсохдоо айж болгоомжилж байсан зүйл нь үнэхээр тохиолдсоныг ойлголоо.
- Тэгэхээр Эприл утсаа авч явахаа мартчихжээ, гэж Райныг хэлэхэд
- Тэр утсаа мартаагүй. Эприл утсандаа гагнагдчихсан юм шиг байдаг болохоор орхиж явна гэж хэзээ ч байхгүй, гэж Райли хэлэв.
Одоо л аймшигтай юм болсон байж магадгүй гэдгийг гадарласан Райны харц хоосон гөлийчихсөн байхыг Райли олж харлаа. Тэрбээр Райныг замаасаа зайлуулж хажуу тийш нь түлхэн шатаар уруудан буув. Райли гарах хаалга руу алхах зуур зочдын өрөөнд анхаарал татчихаар зүйл байгаа эсэхийг шалгасан боловч юу ч харагдсангүй.
Райли гадагшаа гүйж гаран машинаа тавьсан саравч руу очиж харвал байшингийн ард байдаг гараажны хаалга хаалттай байлаа. Райны машин гараажид байгаа, бас тэр гэртээ байгаа гэдгийг хэн ч мэдэх аргагүй ажээ. Райлигийн толгойд нэг дүрслэл бууж ирэв. Габриэлаг хүнс цуглуулахаар явахыг харсан тэр хүн Эприлийг гэртээ ганцаараа үлдсэн гэж боджээ. Тэр үед хийж буй ажилдаа хамаг анхаарлаа төвлөрүүлсэн Райн ажлынхаа өрөөнд байгаа гэдгийг тэр гадарлаагүй.
Хаалга онгойлгож өгсөн Эприл тэр гадны хүнтэй харц тулгарах үед юу болсон юм бол? Тэр хүн буутай байсан бол охин юу хийх байсан бэ?
Райли эргээд байшин руу алхах үедээ орчин тойрноо сайн ажиглан явлаа. Тэгтэл хаалганы урдах тавцангийн дэргэд цэцгийн мандал дээр гуталны мөр гарсан байв. Энэ мөр Габриэлагийнхтай харьцуулалтгүй том, тэр ч бүү хэл Райныхаас хамаагүй том ажээ. Бас энэ мөр саяхан гишгэсэн шинэхэн мөр гэдэг нь тодорхой байлаа. Нэг хүн бүдэрч тэнцвэр алдах үедээ шороон дээр гишгэж мөрөө үлдээжээ.
Райлигийн дотор давчдаж, тэрбээр амьсгал авахад бэрхтэй болов. Өсвөр насны хүүхдийг гэрэл гэгээтэй өдрийн цагаар хулгайлсан тэр зоригтой хүн хэн болохыг Райли мэджээ.
Райн, Габриэла хоёр үүдний шатан дээр зогсож байлаа. Райли Райнд хандаж
- 112-т залгаж бидний охиныг хулгайлсан байна гэж хэл. хэмээн хэлэв. Шоконд орсоноос царай нь гөлийчихсөн харагдах Райн хөдөлж чадсангүй.
- Залгаач! гэж Райлиг хашгирахад тэрбээр нойрноосоо сэрэх мэт болж, толгой дохиод гэр лүүгээ ухасxийн гүйж оров. Габриэла Райныг дагаж араас нь оров.
Райли гар утсаа гарган эхлээд хэн рүү утасдах вэ хэмээн өөрөөсөө асуулаа. ЗША-гийн утасны шугам яаралтай тусламж авахад зориулагдсаныг мэддэг хэдий ч тэр залгах эсэхдээ эргэлзжээ. Тэнд Петерсоныг амьд гэдэгт Райлигаас өөр хэн ч итгэдэггүй болохоор тэд үгийг нь сонсоно гэж үү?
Райли ЗША руу утасдахын оронд Брент Мередитийн хувийн дугаар луу залгасанд тэр ашгүй утсаа хурдан авлаа.
- Райли юу? Ямар нэг юм болоо юу?
- Надад чиний тусламж хэрэгтэй байна. Миний охиныг хуллгайлчихлаа, гэж хэлчихээд Райли уйллаа.
- Эприлийг үү? хэмээн мэл гайхсан Мередит дуу алдсанаа
- Чи сайн мэдэж байгаа юм уу? гэж асуухад Райли улам чанга мэгшин уйллаа. Мередит бол Райлигийн хувьд ажил дээрээ Биллээс гадна ганц итгэж найдаж чадах хүний нэг билээ. Гэтэл Мередит энэ явдлыг өсвөр насны хүүхдээс гарч байдаг жирийн хэрэг гэж үзвэл тэр яах вэ?
- Би сайн мэдэж байна, хэмээн Райли хэлээд
- Ноёнтон, энэ бол Петерсон байсан. Тэр охиныг минь хулгайлсан. Надад итгээч, гэлээ.
Утасны цаана түр чимээгүй болсноо эцэст нь Мередит
- Мөрдөгч Райли, би чамд итгэж байна. Хэрэг хаана гарсан бэ? Охиныг хэзээ авч явсан бэ? гэж асуув.
Хэт их цочирдсон Райлигийн ухаан санаа самуурч, тэрбээр анхаарлаа төвлөрүүлж чадахаа больжээ. Райли
- Энэ бол... би... хэмээн ээрч түгдрэн
- Яг одоо би урьд нь амьдарч байсан Фредериксбургт салсан нөхрийнхөө гэрт байна. Эприлийг үд дундын үед эндээс хулгайлж авч явсан, гэж арайхийж хэллээ.
- 112 луу залгасан уу?
- Райн дөнгөж сая тийшээ утасдсан.
Мередитийн дуу тайвшруулах гэсэн мэт намуухан сонсогдоно.
- Сайн байна. Одоохондоо юу ч хийлгүй хүлээж бай. Би Петерсоны талаархи бүх мэдээллийг цуглуулахыг хичээж байна. Чам руу одоохон хэдэн мөрдөгч явуулъя. Тайван байхыг хичээгээрэй.
- Би хичээх болно, ноёнтон. Танд баярлалаа хэмээн Райли хариу хэллээ. Тэрбээр уйлахаа болихыг чадах чинээгээрээ хичээж байв.
Утасны яриагаа дуусгаад Райли байшинд эргэж орлоо. Райн задгай зуухны дэргэд хий гөлөрсөн хэвээрээ зогсож байв. Биеэ барих тэнхэлгүй болсон хөөрхий Габриэла буйдан дээр уйлсаар сууна. Тэрбээр
- Эс ми кулпа, эс ми кулпа, хэмээн уйлахын хажуугаар зогсолтгүй үглэж байлаа.
Райн Райли руу хорсолтой харж
- Энэ бүхэн чиний буруу, гэж хэлэв.
Райли хариу хатуухан үг хэлмээр байсан ч уураа тэвчлээ.
- Миний буруу гэдгийг би мэдэж байна. Чамд Эприлийг даатгаж үлдээж болно гэж бодсон маань буруу байжээ гэдгийг би ойлгож байна. Чамайг охиндоо анхаарал тавина гэж бодсон маань ч миний буруу.
Тэрбээр Райнд хэлмээр зүйл олон байсан ч одоо бие биенээ буруутгаж суух цаг биш, харин тулгарсан асуудлыг зөв шийдэхийн тулд ухаалаг байх ёстой гэдгийг тэр мэдэж байлаа.
Мередит яг одоо юу хийж байгаа бол, хэмээн Райли өөрөөсөө асуун зочдын өрөөнд нааш цааш холхисоор байв. Мередит яг одоо юу хийж байгаа бол, хэмээн Райли өөрөөсөө асуун зочдын өрөөнд нааш цааш холхисоор байв. Хэрвээ тэр өөрөө Мередитийн оронд байсан бол хамгийн түрүүнд Петерсоныг зургийг олон хувилж цагдаагийн ажилтнуудад тараах байсан. Петерсоныг харсан эсэхийг мэдэхээр айлаас айл руу очиж асуух үед цагдаа нарт энэ зураг маш их хэрэг болно.
Үнэндээ Петерсоны урьд өмнөх амьдрал нь одоо ч гэсэн нууцлаг хэвээрээ. Түүний гэх нэг зураг бол олон жилийн өмнө супермаркетэд болсон зодооны үеэр баригдах үед авахуулсан зураг байдаг. Петерсоныг эрж олоход ашигласан тэр зургийг Райли гар утсандаа хадгалсан ажээ. Гэхдээ энэ зураг одоо хэрэг болж чадах болов уу? Райли хоригдож байх үедээ түүний царайг сайн харж чадаагүй бөгөөд тэгээд ч одоо Петерсон дүр төрхөө хувиргасан гэдэгт тэр огт эргэлзэхгүй байлаа.
Райли ойртон ирж буй цагдаагийн машины дуут дохиог олж сонслоо. Тэд удахгүй Райны гэрийн ойролцоо үл таних хүн эсвэл машин харсан эсэхийг хөршүүдээс асуух болно. Хөршүүд хэдийгээр ойрхон байдаггүй ч Райны байшингийн урд тал нүдэнд тусахаар ил сайн харагддаг болохоор гэмт хэрэгтнийг харсан гэрч олдох боломжтой.
Петерсоныг хэн харсан бол?
Гэнэт Райлид энэ асуултын хариулт тодорхой боллоо. Тэрбээр Эприлийн гар утсыг халааснаасаа гаргаж ирэв. Хайж буй утасны дугаар охины гар утсанд байгаа гэдгийг тэр сайн мэдэж байлаа.
Гар маань чичрэхээ зогсвол утасны дугаарыг би хурдан олж чадна.

_________________
Sakura


Top
   
PostPosted: Sep.28.17 8:43 pm 
Offline
Асуулт Самбарын Хvндэт Харуул
User avatar

Joined: Sep.21.09 1:02 pm
Posts: 6298
Location: Энд
Гэхдээ бараг Петерсон Эприлийг хулгайлсны ачаар Эприл нэг юм Райлиг ойлгох бх л даа. Харин энэ Райн гэж арай л сонин гар бна аа, Райлигийн нөхөр бсан гэхээр сонин санагдаад бхийн.

Баярлалаа :wd: :wd:

_________________
:wink:


Top
   
PostPosted: Sep.28.17 10:09 pm 
Offline
Нутаг Нугын Шvтээн Гишvvн
Нутаг Нугын Шvтээн Гишvvн
User avatar

Joined: Jun.19.02 4:11 pm
Posts: 764
Location: closer than your breath
eniig neg musun duushaar n gvitseeydaa, uur nom ehluulsen
en neg sumtai yum dunduur orj irheer yag boginsgood spoilerdchihiin zohiol unshih ymar ch sonirholgui bolgood tamtai tsus yumaa @#$%

god pls smash her damn pc,phone or any devices can log in the forum plsssss

_________________
a perfect machine


Top
   
PostPosted: Sep.28.17 10:31 pm 
Offline
Асуулт Самбарын Хvндэт Харуул
User avatar

Joined: Sep.21.09 1:02 pm
Posts: 6298
Location: Энд
Ашгүй дээ Сараан нэг юм уншихаа больсон уу хаха

_________________
:wink:


Top
   
PostPosted: Sep.28.17 10:53 pm 
Offline
Хаанчлагч Гишvvн
Хаанчлагч Гишvvн
User avatar

Joined: Dec.12.03 3:18 pm
Posts: 1136
Location: In the end
Гүэ хүн төрсөн сэтгэгдлээ бичээ л биз, юунд нь бухимддаг байна аа. Болохгүй бол алгасана л биз дээ. Асуулт.нетийг FB шиг треш болгохоо боль л доо.

Би бүр хүлээж тэсэхгүй энэ номыг номын сангаас авч уншъя гэсэн чинь аз юм уу эз юм уу манай номын санд яг энэ ном нь байхгүй байна лээ. 3-р номноосоо хойш байсан.

_________________
PEPPA PIG


Top
   
PostPosted: Sep.28.17 11:17 pm 
Offline
Нутаг Нугын Шvтээн Гишvvн
Нутаг Нугын Шvтээн Гишvvн
User avatar

Joined: Jun.19.02 4:11 pm
Posts: 764
Location: closer than your breath
svvlees n unshij hn orhisonoo olj vlrgeljlvvldeg forumiig sohor l bish bol yaj algasdag yum?!
unshij bgaa uchnuun hvn bgaa enen shik midrelteed mur bolgonii araas ahij bvgdiig dawtaad bgaa hvn hn bn
ydaj naad hench unshihaas uur ineed tzug hvrmeer bichleguudee spoilert hiichih uhamsargui yumiig chin ad vzsendee bish oilgoj busdiig hvndleesei gj helj bn
cinema d bas yag ingej haya orildog yumnuudiin neg l biz
gantzaarand orchuulj uguud bgaad gd narang oilgotziin bishuu lol

mod n bwal bichlegiig n spoilort hiih yumuu x deed yawbal taarna

_________________
a perfect machine


Top
   
PostPosted: Sep.28.17 11:27 pm 
Offline
Хаанчлагч Гишvvн
Хаанчлагч Гишvvн
User avatar

Joined: Dec.12.03 3:18 pm
Posts: 1136
Location: In the end
Mate, calm down. Угийн ийм ууртай юм уу, унаад ийм болцон юм уу? гэдэг билүү хэхэ. Анхнаасаа "Төрсөн сэтгэгдлээ спойлерт хийчих ээ, бусад хүмүүст эвгүй байна" гэж хэлэхгүй, шууд хар яр гээд хэрүүл өдөөд байвал хэн үгийг чинь хүлээж авахым бэээээ????? Мань мэт нь ч гэсэн ном уншиж байж дундуур нь аймаар ууртай сэтгэгдэл уншмааргүй л байна шд.

_________________
PEPPA PIG


Top
   
Display posts from previous:  Sort by  
Post new topic  Reply to topic  [ 428 posts ]  Go to page Previous 112 13 14 15 16 17 Next

All times are UTC+09:00


Who is online

Users browsing this forum: No registered users and 6 guests


You cannot post new topics in this forum
You cannot reply to topics in this forum
You cannot edit your posts in this forum
You cannot delete your posts in this forum
You cannot post attachments in this forum

Search for:
Jump to:  

Copyright Asuult.NET © 2000-2015.
Administrative Contact: Khundaga Khurelbaatar [hundaga@hotmail.com]
Tel: 1-888-303-4927, Fax: 1-888-406-2264.
Powered by phpBB © 2000-2015 phpBB Group. Powered by phpBB® Forum Software © phpBB Limited