#AsuultSambar :

ASUULT.NET - МОНГОЛ УЛС МАНДАН БАДРАГ!
It is currently Nov.19.18 3:54 pm

All times are UTC+09:00




Post new topic  Reply to topic  [ 630 posts ]  Go to page Previous 110 11 12 13 1425 Next
Author Message
PostPosted: Sep.15.17 5:55 pm 
Offline
Эртний Эрдэнэ Гишvvн
Эртний Эрдэнэ Гишvvн
User avatar

Joined: Jul.30.06 7:33 am
Posts: 645
Location: Holland
mmiracle wrote:
:cheerleader: :cheerleader: :cheerleader:

Чи яг Райли шиг зөнтэй болчихсон юм биш биз? Би 2 дахь номоо уншиж байна. Чиний зарим зөгнөөд байсан юм болоод байх юм, гэхдээ одоо хэлэхгүй ээ. кккккк :imhappy: :xi:

_________________
Sakura


Top
   
PostPosted: Sep.15.17 6:16 pm 
Offline
Асуулт Самбарын Хvндэт Харуул
User avatar

Joined: Sep.21.09 1:02 pm
Posts: 6323
Location: Энд
naran1962 wrote:
mmiracle wrote:
:cheerleader: :cheerleader: :cheerleader:

Чи яг Райли шиг зөнтэй болчихсон юм биш биз? Би 2 дахь номоо уншиж байна. Чиний зарим зөгнөөд байсан юм болоод байх юм, гэхдээ одоо хэлэхгүй ээ. кккккк :imhappy: :xi:

:aa: Өөрийнхөө зөгнөлөөс айгаад эхэллээ шүү

_________________
:wink:


Top
   
PostPosted: Sep.15.17 6:35 pm 
Offline
Эртний Эрдэнэ Гишvvн
Эртний Эрдэнэ Гишvvн
User avatar

Joined: Jul.30.06 7:33 am
Posts: 645
Location: Holland
Надад бас нэг асуулт байна. Эхний номны нэрийг өөрчилмөөр байна. "Once gone" гэж англиар нэрлэдэг. Бүх 10 ном Once .... . Бид харин номоо өөрсдөө нэрлэвэл яасан юм бэ? Саналаа хэлээрэй.


Attachments:
boeken.jpg
boeken.jpg [ 87.14 KiB | Viewed 643 times ]

_________________
Sakura
Top
   
PostPosted: Sep.17.17 7:45 am 
Offline
Эртний Эрдэнэ Гишvvн
Эртний Эрдэнэ Гишvvн
User avatar

Joined: Jul.30.06 7:33 am
Posts: 645
Location: Holland
Баригдсан нь

Орчуулсан Д. Наран

2017 он



Эхлэл

Ахмад Жимми Коул дөнгөж сая зорчигчиддоо Хадсон голын сүнсний тухай хуучны түүхийг яриад дуусжээ. Энэ бол яг өнөөдрийнх шиг манантай шөнө ярихад тохирсон бараан өнгийн урт хүрэм өмссөн нэг сүхтэй алуурчны тухай өгүүлдэг түүх билээ. Тэр чөлөө завсаргүй хөдөлсөөр ядарч цуцсан өвдгөө амраахаар сандлынхаа түшлэгийг налж тухлан суугаад тэтгэвэртээ суух талаар эргэцүүлж бодлоо. Тэр цагт Хадсоны бараг бүх булан тохойг андахгүй мэддэг тэрбээр Сузи хэмээх нэртэй бяцxан загасчны завиныхаа ганц эзэн нь болох ажээ.
Өнөөдрийн ажил дууссан тул Жимми усан зогсоолд хүрэхээр завиа эрэг рүү залах үед зогчигчдын нэг чанга орилж түүнийг сэрүүн зүүднээс нь сэрээв.
- Хөөе ахмад аа... тэнд арай таны ярьсан сүнс байгаа юм биш биз?"
Жимми эргэж харах ч гэж оролдсонгүй. Амралтаараа зуцаалж яваа энэ залуухан хоёр хос буюу дөрвөн зорчигчид бүгд хэтрүүлж ууцгаасан. Залуусын нэг бүсгүйчүүдийг айлгаж цочоох гэсэн нь гарцаагүй. Тэгтэл эмэгтэйчүүдийн нэг
- Би ч гэсэн харж байна. Энэ хачин биш гэж үү? хэмээн залуугийн хэлснийг баталлаа. Жимми зорчигчид руугаа хальт эргэж харав. Муусайн согтуу толгойнууд. Завиа оройн цагаар хөлсөлсөн маань хамгийн сүүлчийнх болог. Хоёр дахь эр мөн эрэг рүү заагаад
- Тэр тэнд байна гэж хэлэхэд эхнэр нь нүүрээ алгаараа дарж
- Өө, би харж чадахгүй нь ээ хэмээн хэлснээ айж цочирдсоноо нуух мэт инээхчээ аядав.
Тайван байдал нь алдагдсанд бухимдаж эхэлсэн Жимми эцэст нь биеэрээ бүтэн эргэж харснаа харцаа залуугийн заасан газар луу шилжүүллээ. Тэгтэл тэр үнэхээр голын эргийн дагуу сийрэг ургасан моднуудын завсраар нэг юм гялалзахыг олж харав. Хүн шиг хэлбэртэй тэр зүйл газраас хөндий агаарт тогтсон мэт харагдах боловч завь дэндүү хол байсан тул сайн харж чадсангүй. Жиммийг дурангаа авч амжихаас өмнө тэр зүйл эрэг дээрх модны араар орж үзэгдэхээ больжээ.
Үнэндээ Жимми ч гэсэн голыг гарын арван хуруу шигээ сайн мэддэг болохоор энэ нэг их асуудал болохгүй гэж бодоод хэдэн шил шар айраг уучихсан ажээ. Тэр ажилдаа чин сэтгэлээсээ дуртай. Жимми шөнийн цагаар Хадсон голын ус дөлгөөн, намуухан болох үед чимээ аниргүй байхыг их эрхэмлэдэг. Одоо харин энд энэ амгалан тайван байдлыг алдагдуулсан хэд хэдэн зүйл болчихлоо. Тэр эргийн зогсоол дээр ирээд Сузиг тусгаарлагч зөөлөвч рүү болгоомжтой ойртуулав. Эрэгт зөөлхөн тулж зогссондоо баярласан тэрбээр мотороо унтраагаад, завиа гадсанд бэхэлж уялаа.
Зорчигчид инээж хөхрөлдсөөр завинаас бууцгаан, эргийн зогсоолоос далан дээр гарч буурчийн газар луугаа гуйвж дайван явцгаав. Тэд төлбөрөө урьдчилж төлсөн болохоор Жимми баяртай байлаа. Гэвч тэр түрүүний харсан хачин зүйлийг мартаж чадсангүй. Тэр хүн байсан уу, эсвэл өөр юм байсан уу? Тэр юу болохыг мэдэхээс нааш тайвширч чадахгүй гэдгээ Жимми мэдэж байв. Тэр угаасаа л ийм хүн.
Жимми нэг том санаа алдчихаад эрэг даган алхаж эхэлснээ цаашаа гол дагуу байдаг төмөр зам даган шогшлоо. Зуун жилийн өмнө энэ замыг Рийдспортод олон тооны эмсийн хүрээлэн, мөрийтэй тоглоомны газрууд байдаг байхад ашигладаг байжээ. Одоо харин энэ замыг тэр үеийн дурсгал болгон үлдээжээ. Эцэст нь Жимми нэг тохой тойрч төмөр замын дэргэд байдаг хуучин барааны агуулахад дөхөж очоод барилгын орой дээрээс тусах байрлах хамгаалалтын хэдэн чийдэнгийн гэрэлд нөгөө агаарт хөвөх хүнтэй төстэй гялалзсан дүрсийг олж харлаа. Тэр зүйл цахилгааны утас татдаг шонгийн модны хөндлөвчнөөс дүүжлээстэй байв. Жимми тэр дүүжлээстэй зүйлийг сайн харахаар дөхөж очтол нуруугаар нь хүйтэн юм гүйх шиг боллоо. Тэр үнэхээр хүн байжээ, гэхдээ амьд гэх ямар ч шинж тэмдэг байсангүй. Өөр лүү нь нуруугаа харуулан дүүжлэгдсэн тэр цогцсыг даавуу шиг юманд ороож, хоригдлыг барьж хорихоос илүүтэйгээр хүнд гэгчийн урт гинжээр баглаж хүлсэн байлаа. Гинж гэрэлд гялтганаж харагдана.
Өө Бурхан минь, дахиад л биш шүү.
Хэдэн жилийн өмнө гарсан энэ хавийнхныг айлгаж цочирдуулсан аймшигтай хэргийн талаар тэр бодохгүй байж чадсангүй. Өвдөг нь чичрэх тэрбээр цогцсыг тойрч нөгөө талд гаран нүүрийг нь ойртож хараад цочсондоо төмөр зам дээр эгээтэй л уначихсангүй. Жимми цогцсыг таньжээ. Тэр бол энэ нутагт амьдардаг сувилагч эмэгтэй бөгөөд түүний эртний сайн танил нь байжээ. Эмэгтэйн хоолойг огтолж, толгойг нь ороосон гинж амыг нь ангайлгасан байлаа.
Жимми маш их айж цочирдон, гашуудсанаас амьсгаа нь давчдана.
Алуурчин эргээд иржээ.

_________________
Sakura


Last edited by naran1962 on Sep.17.17 5:01 pm, edited 1 time in total.

Top
   
PostPosted: Sep.17.17 10:23 am 
Offline
Yнэн Дийлцэн Гишvvн
Yнэн Дийлцэн Гишvvн
User avatar

Joined: Jun.19.02 4:11 pm
Posts: 847
Location: closer than your breath
.

_________________
a perfect machine


Last edited by Saraan on Sep.17.17 2:36 pm, edited 1 time in total.

Top
   
PostPosted: Sep.17.17 10:25 am 
Offline
Yнэн Дийлцэн Гишvvн
Yнэн Дийлцэн Гишvvн
User avatar

Joined: Jun.19.02 4:11 pm
Posts: 847
Location: closer than your breath
.

_________________
a perfect machine


Top
   
PostPosted: Sep.17.17 6:05 pm 
Offline
Асуулт Самбарын Хvндэт Харуул
User avatar

Joined: Sep.21.09 1:02 pm
Posts: 6323
Location: Энд
Нэрийг яаж өөрчлөх талаар санаа алга өө.

Дахин нэг адал явдал эхэлжээ. Баярлалаа :wd: :wd:

_________________
:wink:


Top
   
PostPosted: Sep.17.17 9:07 pm 
Offline
Эртний Эрдэнэ Гишvvн
Эртний Эрдэнэ Гишvvн
User avatar

Joined: Jul.30.06 7:33 am
Posts: 645
Location: Holland
Харин тийм ээ. Жинхэнэ нэрсийг нь харахаар бүгд үйл үгийн идэвхгүй хэлбэрт орчуулагдаад байгаа. Миний санал эхний номыг "Хүүхэлдэй" алуурчин гэмээр санагдаад байгаа. Хоёр дахь номд угаасаа Гинжит алуурчин гэсэн нэр өгч болмоор санагдсан.

Өнөөдөр орчуулсан бүлгээ оруулж амжаагүй байтал устчихлаа. Харамсалтай л байна. Хөрш чех хүүхэн орж ирээд сатаарч байх хооронд гэрэл гэнэт тасарчихсан. Одоо би бүлэг бүлгээр оруулна аа.

_________________
Sakura


Top
   
PostPosted: Sep.17.17 9:40 pm 
Offline
Давамгайлагч Гишvvн
Давамгайлагч Гишvvн

Joined: Feb.27.13 5:20 pm
Posts: 884
Сонирхолтой зохиол оруулж байгаад талархая.Баярлалаа.

_________________
Х Ү С


Top
   
PostPosted: Sep.18.17 2:19 am 
Offline
Асуулт Самбарын Хvндэт Харуул
User avatar

Joined: Sep.21.09 1:02 pm
Posts: 6323
Location: Энд
Ээ хайран юм, та word дээр бичдэггүймуу? Ворд автоматаар хадгалаад бдаг шд. Минийхээр хэрвээ хэвлэх бол яг гадаад нэрийг нь орчуулсан нь дээр бхаа.

_________________
:wink:


Top
   
PostPosted: Sep.18.17 6:16 am 
Offline
Гишvvн
User avatar

Joined: Aug.25.03 11:36 am
Posts: 6438
Би "word" дээр юм бичихээр ганц өгүүлбэр бичээд л Ctrl+S дардаг шд :-D.

_________________
:f01:


Top
   
PostPosted: Sep.18.17 3:13 pm 
Offline
Асуулт Самбарын Хvндэт Харуул
User avatar

Joined: Sep.21.09 1:02 pm
Posts: 6323
Location: Энд
croft wrote:
Би "word" дээр юм бичихээр ганц өгүүлбэр бичээд л Ctrl+S дардаг шд :-D.

:haha: Тэр нь зөвийн бна лээ. Би нэг 10н хуудас юм устгаад үнээр хаширсан.

_________________
:wink:


Top
   
PostPosted: Sep.18.17 7:37 pm 
Offline
Эртний Эрдэнэ Гишvvн
Эртний Эрдэнэ Гишvvн
User avatar

Joined: Jul.30.06 7:33 am
Posts: 645
Location: Holland
. Болдын Криллээр бичих тэкстийг ашигладаг юм аа. Монгол киборд ашиглаж чаддаггүй гэвэл инээдтэй сонсогдох байх. Удаан бичээд байдаг юм аа. Одоо анхааралтай ажиллана аа. кккк

_________________
Sakura


Top
   
PostPosted: Sep.18.17 9:13 pm 
Offline
Эртний Эрдэнэ Гишvvн
Эртний Эрдэнэ Гишvvн
User avatar

Joined: Jul.30.06 7:33 am
Posts: 645
Location: Holland
Бүлэг 1

Тусгай мөрдөгч Райли Пэйж айж цочирдсондоо хамаг бие нь хөшиж гөлрөн зогсоно. Орон дээр нь хэвтэх атга дүүрэн хайрган чулуу тэнд байх ёсгүй. Өөрт нь дайсагнасан нэг хүн гэрт нь нэвтрэн орж чулуунуудыг орон дээр нь орхижээ. Энэ хайрган чулуунууд бол анхааруулга, дайсных нь үлдээсэн дохио санамж гэдгийг тэр ойлголоо. Дайсан үхээгүй, амьд байгаа гэдгээ өөрт нь хэлэхийг хүсжээ.
Петерсон амьд.
Ингэж бодсон тэрбээр бүх бие нь салганан чичирлээ. Аль эртнээс сэжиглэж байсан Райли одоо үүнийг бүрэн дүүрэн мэджээ. Хамгийн аймшигтай нь тэр бүр гэрт нь байсан гэж бодохоос дотор нь муухайрлаа. Тэр одоо ч гэсэн гэрт нь байгаа юм болов уу?
Райли амьсгал нь бачуурч, бас хэт их айсандаа хөдөлж чадахгүй хөшчихсөн байгаагаа анзаарлаа. Өнөөдөр тэр нэг садист алуурчинтай үхэх шахан тэмцэлдсэний эцэст амь гарсан. Одоо толгой нь боолттойгоос гадна бүх бие нь хөхөрч няцарсан. Хэрвээ дайсан нь одоо ч гэсэн гэрт байгаа бол тэр түүнтэй тэмцэлдэж чадах болов уу?
Райли гар буугаа гэрнээс нь гаргаж бариад шүүгээ рүү очиж салганасан гараараа хаалгыг нь нээв. Шүүгээ хоосон байлаа. Орон доогуур харвал тэнд бас хүн байсангүй. Райли сайн эргэцүүлж бодохоор дороо хэсэг зогслоо. Гэртээ эргэж ирснээс хойш унтлагынхаа өрөөнд орсон бил үү? Тийм ээ, гэртэй буугаа хаалганы дэргэдэх шүүгээний шургуулганд хийх хэрэгтэй байсан, тэгээд тэндээс шууд гарсан. Унтлагын хувцсаа харин угаалгын өрөөнд өмссөн. Заналт дайсан нь оройн турш гэрт нь байж чадна гэж үү? Тэр Эприлтэй гэртээ ирсний дараа шөнө орой болтол зурагт үзэж, хоорондоо ярилцаж суусан. Дараа нь Эприл ор луугаа явсан. Тэр энэ жижигхэн байшингийн хаа нэгтээ өөрт нь мэдэгдэлгүй нуугдах боломжгүй. Гэвч Райли үүнийг үгүйсгэж чадсангүй.
Гэнэт Райлиг дахиад нэг шинэ айдас нөмөрлөө.
Эприл!
Райли жижиг ширээн дээрээс байнга тавьдаг гар чийдэнгээ шүүрэн авч зүүн гартаа бариад унтлагын өрөөнөөс гарч хонгилын гэрлийг асаалаа. Ямар ч чимээ гарахгүй байгааг сонсож мэдсэн тэрбээр Эприлийн унтлагын өрөө рүү хурдлан өчиж хаалгыг нь том дэлгэн онгойлгов. Өрөө тас харанхуй ажээ. Райли өрөөний гэрлийг асаалаа.
Охин нь орон дотроо хэвтэж харагдана.
- Ээж, юу болсон бэ? хэмээн Эприл мэл гайхан асуув.
Райли унтлагын өрөөнд алхаж ороод
- Орноосоо битгий босоорой. Байгаа газраа үлд, гэсэнд
- Ээж, та намайг айлгаад байна, гэж Эприл чичирчийлсэн хоолойгоор хэлэв.
Одоо ч гэсэн Райли санаа зовсоор байлаа. Тэр өөрөө их айсан бөгөөд охинд нь ч гэсэн айх шалтгаанууд байгаа. Райли Эприлийн шүүгээ рүү очиж онгойлгоод гэрэл тусгаж харвал юу ч байсангүй. Орон доор нь бас хэн ч алга байв.
Одоо юу хийх хэрэгтэй юм бол? Тэр гэрийнхээ үлдсэн бүх булан тохойг нэгжиж үзэх хэрэгтэй.
Түүний хамтрагч байсан Билл Жеффрис юу гэж хэлэх байсныг Райли мэдэж байв.
Чөтгөр ав, Райли. Утсаа аваад тусламж дуудаач.
Бүгдийг ганцаараа хийх гэдэг зан нь Биллийг байнга уурлуулдаг байсан. Гэвч Райли энэ удаа түүний зөвлөлгөөг сонсоно. Эприлийг гэрт байхад тэр аз сорьж огт болохгүй.
- Гэрийн халат, гутлаа өмсчих. Гэхдээ өрөөнөөсөө гарч болохгүй, гэж хэлчихээд Райли буцаж унтлагын өрөө рүүгээ очин ширээн дээрээс утсаа авлаа. Тэрбээр Зан төрх Шинжлэх Алба руу залгаж утсанд хариу өгөхийг сонсоод
- Тусгай мөрдөгч Райли Пэйж байна, хэмээн шивснээ
- Гэрт маань хүн хулгайгаар орсон байна. Тэр одоо ч энд байж магадгүй. Надад нэн даруйхан тусламж хэрэгтэй гэв. Тэр түр зуур бодолхийлснээ
- Бас шинжилгээний баг явуулаарай гэж хэлэхэд
- Бид одоохон очно, гэж утасны цаанаас хариуллаа.
Райл утсаа тасалж хонгилоор алхав. Байшинд унтлагын хоёр өрөө, хонгилоос бусад газар харанхуй байсан тул дайсан өөр лүү нь довтлохоор хаа нэгтээ сэмхэн нуугдаад харж байж мэдэх юм. Тэр эр урьд нь өөрийг нь дийлж бараг алах шахсан. Райли буугаа гартаа бэлэн бариад бусад гэрлүүдээ асааж байшингаа шалгасаар явна. Бүх шүүгээ, харанхуй булан тохой руу гар чийдэнгээ тусгаж харлаа. Эцэст нь үүдний хонгилын таазанд байдаг дээврийн хонгил руу ордог буулгадаг шаттай бяцxан хаалгыг шалгав. Шатыг буулгаж дээшээ гарч харвал яадаг бол?
Яг тэр мөчид цагдаагийн машины дохио сонсогдоход Райлигийн санаа амарч санаа алдав. ЗША-наас наашаа иртэл хагас цаг зарцуулагддаг тул Удирдлагын Төвөөс орон нутгийн цагдаагийн газар луу утардаж мэдэгдсэнийг тэр ойлголоо. Райли унтлагын өрөө рүү орж гэрийн халат, гутлаа аваад Эприл рүү буцаж очив.
- Хамт явъя. Надтай ойрхон байгаарай.
Райли буугаа бэлэн барьсан хэвээр зүүн гараараа Эприлийн мөрөөр нь тэврэв. Хөөрхий охин их айсандаа дагжин чичирч байлаа. Райли охиноо дагуулан үүд рүү очиж хаалга онгойлготол дүрэмт хувцастай хэдэн цагдаа гэрийг нь чиглэн гүйж ирж харагдана. Багийн удирдагч залуу офицер буугаа бэлэн барьсан чигээрээ гэрт нь орж ирээд
- Юу болсон бэ? гэж асуухад
- Гэрт маань гадны хүн байсан. Тэр одоо ч гэсэн энд байж магадгүй, гэж Райли хэллээ.
Офицер буу руу нь сэжигтэй харахыг ажсан Райли
- Би ХМТ-ны ажилтан. Удахгүй энд ЗША-ны ажилтангууд ирнэ. Би дээврийн хонгилоос бусад газрыг шалгаж үзсэн, гэж хэлээд хонгилын тааз руу зааж
- Тэнд буулгадаг шат байгаа, гэж нэмж хэлэв.
- Боверс, Райт хоёр дээврийн хонгил руу орж доторхийг нь нэгжиж үз. Үлдсэн нь байшингийн урд, хойд хэсгийг шалга, хэмээн офицер тушаал буулгалаа.
Боверс, Райт хоёр үүдний хонгилд орж ирэн шатыг татаж буулгаад зэвсгээ бэлэн барьж зогсов. Нэг нь шатны доор үлдэж, нөгөөх нь дээшээ авиран толгойгоо оруулан түр ажиглаад дээврийн хөндий рүү орлоо. Тэр дороо
- Энд хэн ч алга, хэмээн хэлэх сонсогдов.
Райлигийн санаа бага зэрэг амрах шиг болсон ч, үнэндээ Петерсоныг тэнд байгаасай гэж хүссэн билээ. Тэгсэн бол тэр шууд баригдах ч юм уу, эсвэл буудуулах байсан. Петерсон байшин урд болон хойд талд байдаг цэцэрлэгт байхгүй гэдгийг тэр мэдэж байлаа.
- Танд зоорь бий юү? гэж баг удирдаж буй офицерыг асуухад
- Байхгүй. Гэхдээ мөлхөж ордог зай бий, гэж Райли хэлэв.
Офицер гадагшаа гарч
- Бенсон, Пратт байшингийн доогуур шалга, гэж хэллээ.
Эприл ээжийгээ тэвэрч зогссон хэвээрээ
- Ээж, юу болоод байгаа юм бэ? хэмээн асуув.
Ажилтай нь холбоотой аймшигтай үнэнийг Эприлээс олон жилийн турш нууж ирсэн Райли хариу өгөх эсэхээ мэдэхгүй түр эргэлзлээ. Гэвч тэр саяхан охиндоо энэ бүхэн өөрийг нь хамгаалахын тулд байсан гэж тайлбарласнаас гадна охин нь мэдэхэд буруудахгүй гэж бодсон тэрбээр Петерсонд баригдан хоригдож байсан тухайгаа ярьж өгсөн. Бас тэр эрийг үхсэн гэдэгт эргэлздэгээ Райли охиндоо хэлж байсан. Гэхдээ одоо Эприлд юу гэж хэлэх вэ?
Райлиг хариу хэлж амжихаас өмнө
- Энэ Петерсон байсан, тийм биз дээ? гэж Эприл асуулаа.
Бүх бие нь дагжин чичирч байсан Райли биеэ барихыг хичээх зуур охиноо чанга тэврээд толгой дохисноо
- Тэр амьд байгаа, гэж хэлэв.

_________________
Sakura


Top
   
PostPosted: Sep.19.17 1:59 am 
Offline
Асуулт Самбарын Хvндэт Харуул
User avatar

Joined: Sep.21.09 1:02 pm
Posts: 6323
Location: Энд
Аймшгийн юм аа. Гэртээ нохой эсвэл муур авч болдоггүй юм бх даа. Би лав ийм бдалд орвол гэрээрээ дүүрэн нохой муур тэжээнэ ээ.

Баярлалаа :wd: :wd:

_________________
:wink:


Top
   
PostPosted: Sep.19.17 4:00 am 
Offline
Эртний Эрдэнэ Гишvvн
Эртний Эрдэнэ Гишvvн
User avatar

Joined: Jul.30.06 7:33 am
Posts: 645
Location: Holland
Бүлэг 2

Цагийн дараа Райлигийн байшин ХМТ-ны тэмдэгтэй хувцас өмссөн хүмүүсээр дүүрчээ. Бүрэн зэвсэглэсэн холбооны мөрдөгчид болон шинжилгээний багийнхан орон нутгийн цагдаагийнхантай хамтран ажиллаж байлаа.
- Орон дээр байгаа хайрган чулууг гялгар уутанд хий. Тэднээс хурууны хээ, ДНК-гийн тест авах хэрэгтэй, гэж Крэйг Хуан хэлэв.
Мөрдлөгийн ажлыг Хуан удирдаж байгааг Райли анх хараад дургүй нь хүрчээ. Тэр хэтэрхий залуугаас гадна урьдын туршлагаас харахад тийм ч сайн байгаагүй. Одоо харин тэр тушаал заавраа эрс шийдэмгий өгч бүхнийг хурдан шаламгай зохицуулж байгааг Райли харлаа. Хуаны ажиллах чадвар эрс сайжирчээ,
Шинжилгээний баг аль хэдийн ажилдаа орж, хурууны хээ олохоор байшинг тэр чигт нь сөөм ч үлдээлгүй шалгана. Бусад ажилтнууд модон дундаас дугуйны мөр гэх мэт өөр ул мөрнүүд олохоор байшингийн арын харанхуй руу алга болцгоожээ. Бүгд заавар тушаалын дагуу болж буйг харсан Хуан Райлиг гал тогооны өрөө рүү дагуулж явлаа. Тэр хоёр одоо хэр нь тайвширч чадаагүй Эприлтэй хамт ширээнд зэрэгцэн сууцгаав.
- Чи юу гэж бодож байна? Түүнийг олох боломж бидэнд байгаа болов уу? гэж Хуаныг асуухад бүр шаналж цөхрөөд байсан Райли санаа алдаад
- Үгүй, тэр аль хэдийн арилаад өгсөн гэж би айж байна. Өнөө орой охин бид хоёрыг гэртээ ирэхээс өмнө тэр энд байсан байж таарна, гэлээ.
Тэгтэл байшингийн араас сум үл нэвтрэх хантааз өмссөн эмэгтэй ажилтан орж ирэв. Тэр эмэгтэйн нүд үс нь хар, арьс нь бараандуу өнгөтэй бөгөөд насаар Хуанаас ч залуухан ажээ.
- Мөрдөгч Хуан, би нэг юм оллоо. Арын хаалганы цоожин дээр зурааснууд гарсан байна. Нэг хүн тэрнийг хүчээр онгойлгох гэж оролдсон бололтой.
- Сайн ажилласан байна, Варгас. Тэр хүн гэрт яаж нэвтэрч орж ирснийг би одоо мэдлээ. Чи Райли, түүний охин хоёртой хамт түр үлдэж чадах уу? гэж Хуан хэллээ.
Магтуулсан эмэгтэйн нүүрэн дээр баярлаж хөөрсөн нь илт харагдана.
- Тэгэлгүй яахав.
Хуан багийн бусад ажилтнууд руугаа явахаар гал тогооны өрөөнөөс гарахад Варгас ширээ рүү очиж суулаа.
- Мөрдөгч Пэйж, намайг мөрдөгч Мариа дэ ла Луз Варгас Рамирез гэдэг, гэж хэлснээ бүсгүй инээмсэглээд
- Мэдэж байна аа, үнэхээр урт нэр шүү. Мексик нэр. Намайг хүмүүс Люси Варгас гэж дууддаг, гэв.
- Чамайг энд байгаад би баяртай байна, мөрдөгч Варгас.
- Зүгээр Люси гэж дууд.
Люси Райлиг харан нэг хэсэг дуугаа хурааж сууснаа
- Мөрдөгч Пэйж, ингэж хэлэх маань яг одоогийн нөхцөлд таарахгүй гэдгийг мэдэж байгаа ч... тантай уулзсан маань нэр төрийн хэрэг. Сургалт эхэлсэн цагаас эхлээд би таны ажлыг сонирхож судалж байсан. Таны ажлын арга барил үнэхээр гайхалтай, гэж хэллээ.
- Баярлалаа гэж Райлиг хариулахад Люси бахархаж буй нь илт инээмсэглээд
- Петерсоны хэргийг мөрдөж дуусгасныг тань би хэлж байгаа юм. Тэр үед болсон бүх явдал намайг үнэхээр гайхшруулсан, гэсэнд Райли толгойгоо сэгсэрч
- Тэр бүгд чиний хэлсэнтэй адилхан амархан байсан болоосой. Петерсон үхээгүй. Өнөөдрийн гэрт орж ирсэн хүн бол тэр байсан, гэж хэллээ.
Люси балмагдаж цочирдсон харцаар урдаас нь харж сууснаа
- Гэхдээ бүх хүмүүс хэлэхдээ... гэтэл Райли үгийг нь тасалж
- Бас нэг хүн түүнийг амьд гэж бодож байсан. Миний аварсан эмэгтэй, Мари. Гэмт этгээд өөртэй нь муур хулгана болж тоглож байна гэдгийг тэр мэдэж байсан. Тэр... гэснээ түр завсарлав. Тэрбээр унтлагынхаа өрөөнд дүүжлээстэй байсан Маригийн цогцсыг санаад зүрх нь шимширчээ.
- Мари амиа хорлочихсон гэж түүнийг хэлэхэд
Люси мэл гайхсандаа нүдээ бүлтийлгэн том харж байснаа
- Надад их харамсалтай байна, гэж хэлэв.
Тэгтэл нэг танил дуу өөрийг нь дуудахыг Райли сонслоо.
- Райли, Бүх юм зүгээр үү?
Тэрбээр эргэж хараад Гал тогооны үүдэн дээр харваас маш их сандарч тэвдсэн Билл Жеффрисийг олж харав. ЗША утасдаж мэдэгдсэн учраас тэр өөрөө наашаа давхиж иржээ.
- Би зүгээр ээ, Билл. Эприл ч гэсэн зүгээр. Суугаач.
Билл ширээнд Райли, Эприл, Люси нартай хамт суулаа. ХМТ-ны бас нэг домог болсон, Райлигийн хамтрагч байсан мөрдөгчтэй нүүр тулан уулзсандаа хөөрч баярласан Люси Биллийг таг гөлөрчихсөн сууна. Тэгтэл Хуан гал тогооны өрөөнд орж ирэн
- Гэрт, гадаа хаана ч хүн алга байна гэж Райлид хандаж хэлээд
- Манай хүмүүс олдсон бүх эд мөрийн баримтыг цулуулж авсан. Тэд хэрэг илрүүлэхэд тус болчихоор олигтой юм олдсонгүй гэж байна. Одоо харин лаборантууд юу илрүүлж чадахыг хүлээх хэрэгтэй, гэв.
- Ийм юм болно гэж би таамаглаж байсан гэж Райлиг хариу хэлэхэд Хуан
- Бид одоо ажлаа дуусгасан нь дээр гэж би бодож байна гэж хэлчихээд ажилтнууддаа сүүлчийн заавраа өгөхөөр өрөөнөөс гарч одлоо.
Райли охин руугаа эргэж хараад
- Эприл, чи өнөө орой аавынхаа гэр лүү явна, гэхэд Эприл нүдээ том болгон
- Би таныг энд орхиж чадахгүй. Бас би аавынд очмооргүй байна гэлээ.
- Чи явах ёстой. Чи энд аюулгүй байж чадахгүй, гэж хэлэв.
- Гэхдээ ээж...
Райли охиныхоо үгийг тасалж
- Эприл, тэр хүний талаар миний чамд хэлж чадаагүй өөр аймшигтай юмнууд ч байгаа. Чи аавыынхаа дэргэд аюулгүй байх болно. Би чамайг маргааш сургуулиас чинь авна, гэж хэллээ.
Эприлийг маргаж эхлэхээс өмнө Люси ам нээв.
- Эприл, ээжийн чинь зөв. Миний зөвлөлгөөг дага. Яг үнэндээ би чамд үүнийг тушааж байна. Чамайг аав руу чинь хүргэж өгөх ажилтнуудыг би өөрөө сонгоно. Мөрдөгч Пэйж, Таныг зөвшөөрвөл би хуучин нөхөр лүү чинь залгаж бүх учрыг тайлбарлая.
Люсигийн хэлэхийг сонсоод Райли маш их гайхсан ч бас дотроо баярлаж байв. Тэр өөрөө утсаар ярихаас халшраад байгааг Люси гадарласан бололтой. Тэгээд ч Райн болсон явдлын тухай өөрөөс нь сонссоноос өөр мөрдөгчөөс сонсвол хамаагүй дээр хүлээж авах болно. Люси Эприлийг ч гэсэн аргандаа оруулж чадлаа. Ганц гэмтээсэн цоожийг олж харсандаа ч биш тэр бас бусдын бодлыг урьдчилж харж чаддаг ажээ. Энэ бол ажлын ачааллаас шалтгаалан заримдаа анзаарахгүй өнгөрөх тохиолдол гардаг ч ЗША-ны ажилтанд байх ёстой маш чухал чанарын нэг юм.
Энэ бүсгүй сайн юм аа.
- Алив, хоёулаа аав руу чинь утасдая хэмээн Люси Эприлд хандаж хэлэхэд охин ээж рүүгээ уурласан харцаар харлаа. Гэвч тэр утсаар ярихаар суудлаасаа өндийн Люсиг дагаж зочдын өрөө рүү алхав.
Одоо хоолны ширээний ард Райли, Билл хоёр үлджээ. Билл энд байгаад Райли их баяртай байлаа. Тэр хоёр олон жилийн турш хамтарч ажилласан бөгөөд тэд өөр хоорондоо маш сайн таарч тохирдог байсан. Бас тэд хоёулаа дөч хүрч, шанхнаасаа бууралтаж байгаа. Тэд бүх анхаарлаа ажилдаа төвлөрүүлдэг учраас хоёулангийнх нь гэрлэлт асуудалтай болсон. Билл хүч чадалтай хэдий ч тайван байж чаддаг.
- Энэ Петерсон байсан. Тэр энд байсан, гэж Райлиг хэлэхэд Билл дуугарсангүй. Тэр харваас эргэлзэж байгаа бололтой.
- Чи надад итгэхгүй байгаа юм уу? Тэр л миний орон дээр хайрган чулуунуудыг тавьсан. Өөр хэн ч чулууг тэнд оруулж тавихгүй.
Билл толгойгоо сэгсрээд
- Райли, Гэрт чинь гадны хүн нэвтэрсэн гэдгийг би хүлээн зөвшөөрч байна. Мэдээж чи үүнийг санаанаасаа зохиогоогүй. Гэхдээ Петерсон гэсэн үү? Би харин үүнд үнэхээр эргэлзэж байна, гэж хэлэхэд Райлигийн уур дүрсxийж
- Сонс, Билл. Нэг орой би үүдэн дээр юм шажигнаж дуугарахыг сонсоод гарч хартал тэнд хайрган чулуунууд хаясан байсан. Мари бас унтлагынх нь өрөөний цонх руу нэг хүн хайрган чулуу шидэхийг сонссон. Тэгэхээр Петерсоноос өөр хэн байна гэж? хэмээн хэлэв.
Билл хариуд нь толгойгоо сэгсэрч санаа алдсанаа
- Чи их ядарсан байна. Хэрвээ толгойд нэг бодол эргэлдээд, дээр нь бүр ядарчихсан байвал бүх юманд үнэмшчих гээд байдаг. Энэ бол хүн болгонд тохиолддог зүйл, гэлээ.
Райли нулимсаа тэвчих хэрэгтэй гэдгээ мэджээ. Урьд нь хамт ажиллаж байхад Билл зөн совинд нь шууд итгэдэг байсан. Гэвч тэр цаг өнгөрчээ. Яагаад гэдгийг Райли сайн мэднэ. Хэд хоногийн өмнө тэр согтуу байхдаа Билл рүү утасдаж, нэгэнт бие биендээ татагддаг болохоор нууцаар явалдаж эхлэх санал тавьсан. Ямар аймшигтай зүйл хийснээ Райли сайн мэдэж байлаа. Тэр үеэс хойш Райли алдаа гаргахгүйг хичээсэн ч Билл тэр хоёрын дунд бүх юм өнгөрчээ.
- Юунаас болоод ингэж байгааг чинь би мэдэж байна, Билл. Энэ нөгөө утасны тэнэг ярианаас болсон биз дээ. Чи надад итгэхээ больсон байна.
Билл уурласан нь илт чичирхийлсэн хоолойгоор
- Чөтгөр ав, Райли. Би баримтанд тулгуурлаж ярихыг хичээж байна, гэсэнд дэлбэртлээ уурласан Райли
- Билл, чи одоо явсан нь дээр, гэж хэллээ.
- Гэхдээ Райли...
- Надад итгэнэ үү, байна уу, энэ чиний сонголт. Харин одоо би чамайг яваасай гэж хүсэж байна.
Билл суудлаасаа алгуурхан босоод гарч явлаа.
Бараг бүх хүмүүс, Эприл ч мөн адил байшингаас гарч явахыг Райли гал тогооны онгорхой хаалгаар харж суутал Люси орж ирэв.
- Мөрдөгч Хуан энд хэдэн ажилтан үлдээсэн. Тэд гадаа машинд өглөө болтол ажиглажаар болсон. Гэртээ ганцаараа үлдэх чинь зөв санаа гэж надад санагдахгүй байна. Би чиний дэргэд үлдмээр байна.
Райли түрхэн зуур бодол болон суув. Яг одоо түүний хүсч байгаа, бас өөрт нь хэрэгтэй байгаа зүйл бол Петерсоныг үхээгүй гэдэгт итгэж байгаа хэн нэгэн байлаа. Тэрбээр Люсиг ятгаж тайлбарлаж чадна гэдэгтээ эргэлзэж бүгд найдваргүй болсон юм шиг санагдана.
- Би зүгээр, Люси гэж Райлиг хэлэхэд бүсгүй толгой дохьчихоод өрөөнөөс гарч явлаа. Сүүлд үлдсэн ажилтнууд байшингаас гарч хаалга хаахыг Райли сонсонгуутаа босож урд талын болон арын хаалга цоожтой эсэхийг сайн шалгачихаад арын хаалганд хоёр сандал түшүүлж тавив. Дотогшоо хүн орохоор цоожийг оролдох үед сандалнууд өөрт нь дуулдахаар чимээ гаргах болно. Райли зочдын өрөөндөө зогсоод эргэн тойрноо ажиглан хартал бүх гэрэл нь асаалттай байгаа байшин нь түүнд нэг л харь хөндий юм шиг санагдав.
Хэдэн чийдэн унтраах хэрэгтэй юм шиг байна.
Тэгтэл унтраалганы товчлуур луу явуулсан хуруу нь дороо хөшчихөв. Тэр гэрлээ унтрааж чадсангүй. Райли маш их айснаас саад дайруулчихсан мэт болжээ.
Петерсон дахиж ирнэ гэдгийг тэр сайн мэдэж байлаа.

_________________
Sakura


Top
   
PostPosted: Sep.19.17 4:09 am 
Offline
Асуулт Самбарын Хvндэт Харуул
User avatar

Joined: Sep.21.09 1:02 pm
Posts: 6323
Location: Энд
Яагаад хүмүүс ийм үед ч бусдын тусламжаас татгалздаг юм бол? Яг л аймшгийн кинон дээр салж явцгаая гэдэг шиг. Хүчирхэг царайлах гэж оролддог ч юм шиг.

Баярлалаа :wd: :wd:

_________________
:wink:


Top
   
PostPosted: Sep.19.17 4:17 am 
Offline
Эртний Эрдэнэ Гишvvн
Эртний Эрдэнэ Гишvvн
User avatar

Joined: Jul.30.06 7:33 am
Posts: 645
Location: Holland
mmiracle wrote:
Аймшгийн юм аа. Гэртээ нохой эсвэл муур авч болдоггүй юм бх даа. Би лав ийм бдалд орвол гэрээрээ дүүрэн нохой муур тэжээнэ ээ.

Баярлалаа :wd: :wd:


Ийм амьтантай бол юу гэж айх вэ дээ :brows:


Attachments:
293.jpg
293.jpg [ 72.96 KiB | Viewed 497 times ]

_________________
Sakura
Top
   
PostPosted: Sep.19.17 10:54 am 
Offline
Өвөг Дээдсийн Сахиус Гишvvн
Өвөг Дээдсийн Сахиус Гишvvн

Joined: May.10.10 2:23 am
Posts: 734
хэхэ манайх овчарктай, гэтэл шөнө хашаанд хэрэм, ракуун (монголоор юу гэдэг амьтан юм бол) ч юмуу ямар нэг чимээ анир авахаараа хуцаад айлгаад байдгийн, мэдээж машины чимээг бол тоохгүй л дээ,


Top
   
PostPosted: Sep.19.17 10:55 am 
Offline
Өвөг Дээдсийн Сахиус Гишvvн
Өвөг Дээдсийн Сахиус Гишvvн

Joined: May.10.10 2:23 am
Posts: 734
Райли юунаас ингэтлээ айчихав аа


Top
   
PostPosted: Sep.19.17 11:05 am 
Offline
Yнэн Дийлцэн Гишvvн
Yнэн Дийлцэн Гишvvн
User avatar

Joined: Jun.19.02 4:11 pm
Posts: 847
Location: closer than your breath
raccoon iig elbenh gdg biluu

peterson ch neg orhoo hvrwel noirnii em hor etr shideed ugchihuu medeh blgui dee
miracle hedtein be, 13 14 yumuu haashain +18 zohiol shuu!!! lol

_________________
a perfect machine


Top
   
PostPosted: Sep.19.17 1:42 pm 
Offline
Дархлагдсан Гишvvн
Дархлагдсан Гишvvн
User avatar

Joined: Dec.12.03 3:18 pm
Posts: 1225
Location: In the end
Хөөх, хамгийн сүүлд GoT-г уншсанаа хойш Асуултад гоё юм уншилгүй хичнээн удчихаа вэ? Сайн орчуулгатай, алдаагүй бичиглэлтэй сайн ном унших үнэхээр гоё байна шүү.

Гэснээс миний мэдэхээр сүүлд mmiracle 13, 14тэй л байсан л даа, хаха

_________________
PEPPA PIG


Top
   
PostPosted: Sep.19.17 2:20 pm 
Offline
Асуулт Самбарын Хvндэт Харуул
User avatar

Joined: Sep.21.09 1:02 pm
Posts: 6323
Location: Энд
:haha: За та нар цагаа тулахаар хүүхэд насанд хүргэж өгдөг мөгдөг гээл дуулдаг л биз дээ.

_________________
:wink:


Top
   
PostPosted: Sep.19.17 6:18 pm 
Offline
Эргэх Хvслийн Эрчлээ Гишvvн

Joined: Jan.24.15 4:31 pm
Posts: 2062
Location: Middle-earth.
panther wrote:
жирийн ч мөрдөгч биш ХМТ-ны ажилтан гэхэд даанч гэнэн хайнга юм даа, сэжиг таамагтаа хөтлөгдөөд хөөрч дандаа ганцаараа давхиж очно, тэгээд нэг бол буруудна эсвэл баригдана, яахаараа ийм их хүчиндээ итгэдэг байнаа, супэрвүүмэн ч юм шиг...


Yag tiim, unshij baihdaa shuvtan ingej bodoj suulaa.
Hund hetsuu amidral tuulsan gehed denduu genen bas heterhii ih setgeliin hudulguuntei emegtei.
Gashuun dursamjtai baih tusmaa her barag yumand tsochirdohgui baih estoi baital urgelj l nulims ni ursaad, setgel ni tgj haranhuilaad gsn emotionuud ilreed baih yum, tegeed bas murdugch geed baigaa hihi.
Uuriinhun aluurchinii garaas multarsan tuuh ni tiim aldartai hun bur barag medej baihad tursun ohin ni eejdee yu tohioldsniig medeegui bna gedeg joohon panaltai geh yumuu daa. Haritsangui yum oilgoh hemjeend hursen usvur nasnii ohin shd ug ni.
Bas ene zohiol dr garch bga zarim duruud denduu useless, zugeer l hedhen hunii dund ergelduulehguin tuld nemj oruulsan hachir shig sanagdlaa hehe, jishee ni ter Flores bas Michael geed setgel sudlaach..
Aavtaigaa uulzaj yag gol zuilee oilgoj avdag heseg l taalagdlaa.

Ymr ch bsn orchuulsan mundag egchid bayrlalaa, bi bol dahiad ene Riley-tai holbootoi tuuh neeh unshmaar sanagdahgui bga bolhoor turdee zogsloo, yvaandaa arai iluu bur dark, mystery turliin yum bval oruulj uguurei bur daraa n hervee husvel hehe :-D

_________________
.


Top
   
PostPosted: Sep.19.17 8:31 pm 
Offline
Эртний Эрдэнэ Гишvvн
Эртний Эрдэнэ Гишvvн
User avatar

Joined: Jul.30.06 7:33 am
Posts: 645
Location: Holland
Бидний хувьд сэтгэл зүйн талаас харж бичсэн иймэрхүү зохиол ойлгомжгүй бас нуршуу санагддаг гэж надад бас бодогддо. гэхдээ орчин үеийн зохиолуудын хандлага энэ тал руу маш их хазайсан байгаа. Яалтай ч билээ. Энэ номоо оруулж дуусаад би өөр төрл жанартай ном орчуулахаар төлөвлөчихсөн байгаа.
Харри Поттертой төсөөтэй нэг цуврал худалдаж авсан. Белла Форрест гэдэг зохиолчийг мэддэг хүн байдаг болов уу? Америкт бестселлэрт дээгүүр ордог, вампир, шидтэнгээс гадна Өлсгөлөн тоглоомтой төстэй цуврал ном бичдэг юм байна лээ.

_________________
Sakura


Top
   
PostPosted: Sep.19.17 8:53 pm 
Offline
Асуулт Самбарын Хvндэт Харуул
User avatar

Joined: Sep.21.09 1:02 pm
Posts: 6323
Location: Энд
8O Одоо л мэдэж авъя :cheerleader:

_________________
:wink:


Top
   
Display posts from previous:  Sort by  
Post new topic  Reply to topic  [ 630 posts ]  Go to page Previous 110 11 12 13 1425 Next

All times are UTC+09:00


Who is online

Users browsing this forum: Google [Bot] and 4 guests


You cannot post new topics in this forum
You cannot reply to topics in this forum
You cannot edit your posts in this forum
You cannot delete your posts in this forum
You cannot post attachments in this forum

Search for:
Jump to:  

Copyright Asuult.NET © 2000-2015.
Administrative Contact: Khundaga Khurelbaatar [hundaga@hotmail.com]
Tel: 1-888-303-4927, Fax: 1-888-406-2264.
Powered by phpBB © 2000-2015 phpBB Group. Powered by phpBB® Forum Software © phpBB Limited