#AsuultSambar :

МОНГОЛ УЛС МАНДАН БАДРАГ!
It is currently Dec.12.17 12:02 am

All times are UTC+09:00




Post new topic  Reply to topic  [ 505 posts ]  Go to page Previous 19 10 11 12 1320 Next
Author Message
PostPosted: Sep.12.17 11:47 am 
Offline
Өвөг Дээдсийн Сахиус Гишvvн
Өвөг Дээдсийн Сахиус Гишvvн

Joined: May.10.10 2:23 am
Posts: 726
finally яг л мөрөөр нь орчих шиг боллоо доо, дараагийн хэсгийг хурдан оруулаарай плийз


Top
   
PostPosted: Sep.12.17 1:49 pm 
Offline
Нутаг Нугын Шvтээн Гишvvн
Нутаг Нугын Шvтээн Гишvvн
User avatar

Joined: Jun.19.02 4:11 pm
Posts: 788
Location: closer than your breath
odoo en tugsgul hesgiig er n shuud neg musun oruuluul goy bh bn
boduul manai sumtai hvvhen gantzaaraa ochij barigdaj baildah 2 bvleg vldee biz

_________________
a perfect machine


Top
   
PostPosted: Sep.12.17 2:52 pm 
Offline
Мандах Нарны Туяа Гишvvн
Мандах Нарны Туяа Гишvvн
User avatar

Joined: May.08.11 8:05 pm
Posts: 253
Тийм шүү. Үлдсэн бүлгүүдээ яг бүтнээр нь орчуулж байгаад оруулвал ч ёстой амттай даа

_________________
:haha: :hihi: :haha: :hihi:


Top
   
PostPosted: Sep.13.17 1:34 am 
Offline
Ахмад Гишvvн
Ахмад Гишvvн
User avatar

Joined: Jul.30.06 7:33 am
Posts: 560
Location: Holland
Бүлэг 34

Эдлэн газар ил гарч ирэх үед яагаад ч юм Райлигийн сэтгэл өөрийн эрхгүй догдоллоо. Яг л Америкийн хөдөө газрыг дүрслэн зурсан тосон будгийн уран зураг руу давхиад орчих шиг түүнд санагджээ. Жижигхэн хөндийд барьсан цагаан модон хүрээтэй байшин их л нууцлаг харагдах ажээ. Байшин хэдийгээр хуучин ч гэсэн их сайн арчилж торддог нь илт байлаа. Цаахан талд зөнд нь орхисон хэд хэдэн жижигхэн байшин тарж байрлажээ. Нэг том амбаар бараг нурж унахад бэлэн харагдав. Хэдийгээр тэр байшингуудыг хөсөр орхисон мэт санагдсан ч нэг л нүдэнд дулаахан ажээ.
Райли машинаа байшингаас жаахан зайтай тавьж, гар буугаа гэрнээс нь гаргаад машинаасаа буулаа. Тэр цэнгэг цэвэр агаараар цээж дүүрэн амьсгалав.
Энд ийм сайхан байх учиргүй, хэмээн бодсон ч энэ урьд өмнө төсөөлж байсантай нь адилхан байлаа. Эцэгтэйгээ ярилцсаны дараа алуурчны оромж wзэсгэлэнтэй сайхан газар байдаг байх гэж бодож байснаа Райли бүүр түүрхэн саналаа. Тэр одоо жинхэнэ аймшиг нуугдсан газартай нүүр тулсан гэдгээ сайн мэдсэн боловч харин хаанаас эрж олох талаар ямар ч төсөөлөл байсангүй.
Райли эргэн тойрноо сайн ажиглалаа. Дирк унаад явчихсан уу үсвэл амбааруудын аль нэгэнд оруулж тавьсан уу, ойр хавьд ачааны машин харагдсангүй. Тэр эр ч гэсэн хаа нэгтээ, жижигхэн амбаар савны нэгэнд байж ч магадгүй. Райли эхлээд байшинг очиж үзэхээр шийдэв.
Гэнэт чимээ гарч, нүднийх нь буланд юм хурдан хөдлөхийг харсан тэрбээр их цочлоо. Гэвч энэ сул явж байсан хэдэн тахиа байжээ. Тэндээс нэг их холгүй хэдэн азарган тахиа газар юм тоншиж харагдав. Энд салхины аясаар сэрчигнэн хөдлөх модны навчис, өндөр ургасан өвснөөс өөр хөдөлж байгаа зүйл ажиглагдсангүй.
Райли эдлэнгийн байшин руу ойртон шатанд тулж очоод буугаа бэлэн барьж тавцан дээгүүр явлаа. Тэрбээр хаалгыг тогшсонд хариу өгсөнгүй. Райли дахиад тогшлоо.
- Би Дирк Монрод илгээмж хүргэж ирлээ. Надад таны гарын үзэг хэрэгтэй хэмээн тэр чанга хэлсэн боловч дахиад ямар ч хариу өгсөнгүй. Райли тавцангаас бууж байшинг тойрч алхав. Байшингийн цонхнууд дотогшоо харах аргагүй дэндүү өндөр, арын хаалга нь цоожтой байлаа.
Райли дахиад урд хаалга руу очиж дахиад цохисон боловч ямар ч чимээ сонсогдсонгүй. Хаалганы цоож энгийн хуучны хийцтэй, хулгайч эвдэж ороход амархан ажээ. Ийм үед ашиглах зорилгоор Райли цоож онгойлгодог хэрэгсэл цүнхэндээ авч явдаг билээ. Цоожийг жижигхэн дэгээ, хавтгай халивны тусламжтай амархан онгойлгож чадна гэдгээ тэрбээр мэджээ. Райли буугаа гэрэнд нь буцааж хийгээд цүнхээ онгичин цоож онгойлгогчоо гаргаж ирэв. Тэгээд цоожны нүхэнд багажаа шургуулан оньсыг мэдрэхийн тулд аажуухан нааш цааш нь эргүүлсээр эцэст нь бариулыг дартал хаалга нээгдлээ. Тэр гар буугаа гаргаж бэлэн бариад дотогшоо оров.
Дотоод заслыг нь харахад гаднах байдалтайгаа мөн адил жинхэнэ хөдөөгийн байшин байх бөгөөд энд бүгд эмх цэгцтэй, цэвэрхэн ажээ. Зочдын өрөөнд түшлэг, гарын тавиурыг цагаан сийлбэрээр чимэглэсэн хоёр том зөөлөн сандал тавьсан байлаа. Өрөөнд хэзээ хэзээгүй энэ гэрийн хүмүүс орж ирэн түүнтэй мэндлэж гэртээ халуун дотноор угтаж авах юм шиг санагдана. Гэвч Райли эргэн тойрноо ажиглах тусам энэ мэдрэмж улам багассаар, одоо энэ гэрт хэн ч амьдардаггүй гэсэн сэтгэгдэл төрөхөөр харагдав. Бүх юм хэтэрхий эмц цэгцтэй ажээ.
Райли аавынхаа хэлсэн үгийг саналаа.
Тэр бүхнийг шинээр эхлэхийг хүсэж байна. Тэр хуучин эхлэсэн газраа буцаж очихыг хүсдэг.
Дирк яг ингэхийг оролдсон боловч нэг л өдөр бүтэлгүйтэж бүх зүйл нуран унаж тэр сэтгэлээр унан маш их шаналсан. Аз жаргалтай байсан хүүхэд нас руугаа эргэж очихын оронд тэр харин түүхийн музейн үзүүлэн ч гэмээр бодит бус ертөнцийг босгосон бололтой. Зочдын өрөөний хананд хэрээсэн оёдлоор оёсон хатгамлыг жаазлан өлгөснийг хараад Райли сайн харахаар дөхөж очлоо. Тэнд шүхэр барьсан урт өмсгөлтэй нэг эмэгтэйг дүрсэлсэн байх бөгөөд доод талд нь бас хэдэн үг хатгамлаж оёсон байв.

Өмнө зүгийн Үзэсгэлэн гоо үүрд мөнх
хөөрхөн
эелдэг даруу
зоригтой...

Жагсаалт их урт ажээ. Гэвч энэ ямар учиртай болохыг гадарласан Райли цааш нь үргэлжлүүлж уншсангүй. Энэ хатгамал жирийн нэг төсөөллөөс өөр юу ч биш. Энэхүү эдлэн газарт хэзээ ч газар тариалан эрхэлж байгаагүй. Бас энд тэрхүү цай уухаар зарц шивэгчин нартаа тушаал өгдөг Өмнө зүгийн Үзэсгэлэн гоо амьдарч байгаагүй. Гэхдээ энэ төсөөлөл одоо энд амьдарч байгаа хүнд, эсвэл урьд өмнө амьдарч байсан хүнд эрхэм нандин зүйл байсан. Тэр хүн нөгөө Өмнө зүгийн Үзэсгэлэн гоо хэмээн нэрийдсэн хүүхэлдэйнүүдийг худалдаж авсан, түүний тухай үлгэрт итгэдэг нэгэн байсан байж магадгүй.
Райли хонгилд сэмхэн гэтэж гараад чимээ чагналаа. Хонгилын нэг талд хоолны өрөө рүү хөтөлсөн нуман хаалга харагдав. Энд өнгөрсөн үед ямар байсныг Райли улам их мэдрэх шиг боллоо. Нарны туяа цонхонд татсан торон хөшгийг нэвтлэн байшин доторхийг гэрэлтүүлдэг байжээ. Гэрийн хүмүүс оройн хоолоо идэхэд бэлэн болсон мэт ширээ сандалнуудыг эвтэйхэн байрлуулсан байх боловч энэ хоолны өрөөг удаан хугацааны турш огт ашиглаагүй гэдэг нь мэдэгдэж байлаа. Хонгилын эсрэг талд хуучны хийцтэй маш том гал тогооны өрөө харагдана. Тэнд бас хэрэглээгүй удсан гэдэг нь харваас илт бүгдийг эмх цэгцтэй байрлуулжээ.
Хонгилын төгсгөлд харагдсан хаалттай хаалга руу алхах зуураа Райли хананд өлгөсөн олон тооны жаазтай гэрэл зурагнуудыг олж харлаа. Райли хажуугаар нь өнгөрөх үедээ хар цагаан, өнгөт гэрэл зурагнуудыг ажиглавал гэр бүлийн ердийн зураг бололтой харагдана. Зурагнууд бүхэлдээ бараг бүтэн нэг зууныг харуулжээ.
Бараг айл болгонд байдагтай адилхан эмээ, өвөө, ээж аав, хүүхдүүд гээд хоолны ширээ тойрон суусан хүмүүсийн зураг ч байлаа. Ихэнх зурагнууд гандаж шарлажээ. Нэг их хуучраагүй ч нилээд олон жилийн өмнө авахуулсан болов уу гэмээр нэг зурган дээр үсээ нямбай засуулсан сургуулийн насны хүү уруул дээрээ хүчилсэн мэт хөшүүн инээмсэглэл тодруулсан харагдав. Тэр зурагны дэргэд гоёмсог даашинз өмссөн охинтой хамт авахуулсан нэг эмэгтэйн зургийг өлгөжээ. Зурган дээрх хүү охин хоёр яг адилхан царайтай болохыг анзаарсан Райли бага зэрэг цочлоо. Тэнд хоёр биш нэг хүүхэд байжээ. Эмэгтэйн дэргэд байсан охин үнэндээ охин биш, харин даашинз өмсөж хиймэл үс зүүсэн сурагч хүү дүрээрээ мөн болохыг мэдсэн Райли дагжин чичирлээ. Хүүгийн хувьд даашинз өмссөн нь жирийн нэг тохиолдлын хэрэг биш гэдэг нь нүүрэн дээр нь илт харагдана. Зурган дээрх хүүхэд аз жаргалгүй, ууртай, үзэн ядсан харагдах ч хүчээр инээмсэглэсэн байлаа.
Сүүлчийн жаазанд хүүхэлдэй тэвэрсэн арваад насны хүүгийн зураг байв. Хүүгийн ард нэг л ойлгомжгүй хөөрч баярлан инээмсэглэж буй эмэгтэй зогсжээ. Хүүхэлдэйг сайн харахаар дөхөж очсон Райлигийн амьсгал давхцаад ирлээ.
Тэр Райлигийн дэлгүүрт номын хуудсан дээр харсан сарнайгаар эмжсэн ягаан даашинзтай, урт шаргал үс, цайвар цэнхэр нүдтэй хүүхэлдэйний зурагтай яг адилхан ажээ. Олон жилийн өмнө энэ эмэгтэй хүүхэлдэйг хүүд өгсөн. Хүү хүүхэлдэйг хайрлаж энхрийлнэ гэж найдсан эмэгтэй түүнийг хүчилж шахах хэрэгтэй байжээ. Гэвч зовж шаналж буй нь илт харагдах хүүгийн царай өөр түүх өгүүлж байлаа. Энэ зурган дээр хүү огт инээмсэглэсэнгүй, харин ч цөхөрч шаналсан, өөрийгөө үзэн ядсан шинжтэй харагдана. Хүүгийн зүрх сэтгэл эдгэршгүй шархалсан гэдэг нь зурагнаас тодорхой байв. Хүүхэлдэй золгүй хүүгийн ухаан санаанд бүрэн хадагджээ. Энэ дүр зургийг толгойноосоо зайлуулж огт чадаагүй тэрбээр алсан бүсгүйчүүдийн цогцост тэр чигээр нь ашиглажээ.
Райли зурагнаас харцаа салгаж хонгилын төгсгөлд харагдах хаалга руу очоод шүлсээ гүдxийтэл залгив.
Тэр тэнд байгаа, хэмээн бодсон тэрбээр өөртөө итгэлтэй байлаа. Тэр хаалга хөдөөгийн энэ байшингийн өнгөцxөн хуурамч гоо үзэмж, хаалганы ард нуугдаж буй жинхэнэ аймшигт үнэн болох үхлийн дунд зогсон тэднийг тусгаарлаж байв. Тэр өрөөнд үнэн төрхөө ардаа нууж далдалсан хуурамч багийг хуулж авах болно.

_________________
Sakura


Top
   
PostPosted: Sep.13.17 4:54 am 
Offline
Ахмад Гишvvн
Ахмад Гишvvн
User avatar

Joined: Jul.30.06 7:33 am
Posts: 560
Location: Holland
Райли гар буугаа баруун гартаа атган нөгөө гараараа хаалгыг нээж харвал өрөө хэдийгээр харанхуй байсан ч хонгилын гэрэлд байшингийн бусад хэсгээс хамаагүй өөр болохыг шууд анзаарлаа. Шалан дээр маш их новш тарааж хаяжээ. Тэрбээр хаалганы дэргэд байсан унтраалгыг олонгуутаа дартал таазнаас дүүжилсэн хэдэн чийдэн асаж Райлигийн нүдний өмнө жинхэнэ хар дарсан зүүд ил гарч ирэв. Хамгийн эхлээд тэр өрөөний голд шал таазанд босоогоор нь бэхэлсэн металан хоолойг олж харлаа. Энд юу болж байсныг гэрчлэх мэт шалан дээр энд тэндгүй цусны толбо үсэрчээ. Чихэнд нь хохирогч эмэгтэйчүүдийн эмх замбараагүй орилолдох дуу хадах шиг болсонд тэр эгээтэй л ухаан алдчихсангүй.
Өрөөнд хэн ч байхгүйг мэдээд Райлигийн санаа бага зэрэг амарч урагшаа алхаж орлоо. Цонхнуудыг битүүлж хадсан учраас өрөөнд нарны гэрэл орж ирдэггүй ажээ. Ханыг ягаан өнгөөр будсан бөгөөд дээр нь уншлагын номны зурагнуудыг зурсан байх боловч тэднийг зурааснуудаар дарж муухай болгосон байв. Охин хүүхдэд зориулсан хүүхдийн өрөөний гоёмсог тавилгуудыг эвдэлж тал бүр тийш тараан шидэлжээ. Энд бас хүүхэлдэйний гар хөл, толгой, зулгааж тасчиж хаясан үснүүд хаа сайгүй харагдана. Хананд маш олон хүүхэлдэйний хиймэл үс өлгөжээ.
Райлигийн санаанд гэнэт хоригдож байсан үе нь орж ирэн айж, бас уурласнаас зүрх нь хүчтэй оволзож эхэллээ. Тэрбээр өрөөнд оронгуутаа энд шингэсэн зовлон шаналал, уур хилэн болон ханан дээрх зурагны нөлөөлөлд автчих шиг болов.
Гэнэт ар талд нь шар шурхийх чимээ гарснаа өрөөний гэрэл унтарлаа. Сандарч мэгдсэн Райли буудахад бэлэн буугаа сунгасан боловч түүнд боломж гарсангүй, гарыг нь нэг хүнд зүйлээр хүчтэй цохив. Буу нь харанхуйд үсрэн хаа нэгтээ алга боллоо. Райли дараагийн цохилтоос бултахыг хичээсэн боловч толгойг нь хүнд зүйлээр цохиход гавлынх нь яс тасxийм дуугарч тэрбээр газар унасан ч өрөөний харанхуй булан руу мөлхөв. Толгой нь хүчтэй янгинан өвдөж. нүднийх нь өмнө оч манасxийхэд Райли хүнд шархдсан гэдгээ мэдлээ. Тэр ухаан алдчихгүйг хичээсэн боловч бүх юм аажмаар харанхуйд уусан алга болж байгааг мэдрэв.

_________________
Sakura


Top
   
PostPosted: Sep.13.17 9:14 am 
Offline
Өвөг Дээдсийн Сахиус Гишvvн
Өвөг Дээдсийн Сахиус Гишvvн

Joined: May.10.10 2:23 am
Posts: 726
жирийн ч мөрдөгч биш ХМТ-ны ажилтан гэхэд даанч гэнэн хайнга юм даа, сэжиг таамагтаа хөтлөгдөөд хөөрч дандаа ганцаараа давхиж очно, тэгээд нэг бол буруудна эсвэл баригдана, яахаараа ийм их хүчиндээ итгэдэг байнаа, супэрвүүмэн ч юм шиг...


Top
   
PostPosted: Sep.13.17 12:40 pm 
Offline
• Moderator*
<b><font color=#0000FF>• Moderator*</font></b>
User avatar

Joined: Feb.03.07 7:08 pm
Posts: 3752
Location: Ирмэг
Suicide wrote:
Эхний бүлгийг дахиад уншвал алуурчныг бага ч болов ойлгож болохоор мэдээлэл бичсэн байна лээ шд :mrgreen:

Quote:
Өрөөг ягаан өнгө голлосон үлгэрийн сэдэвтэй эрээн мяраан зурагнуудаар чимэглэснээс харахад энэ урьд нь нэг бяцxан охины унтлагын өрөө байсан байх гэж тэр таамаглав. Энэ өрөөг хэн нэгэн, магадгүй өөрийг нь хулгайлсан эр устгахыг хүссэн бололтой, энд тэндгүй чулуудаж хаясан хөл нь хугарсан сандал ширээ харагдана. Бас шалан дээр мулталж салгасан хүүхэлдэйний олон хөл гар, их биенүүд ундуй сундуй хаяжээ. Хананд хүүхэлдэйнийх бололтой жижиг хиймэл үснүүдийг хадаж тогтоожээ. Ихэнх нь нямбайлж сүлжсэн харагдах ч жирийн бус, этгээд сонин өнгөтэй ажээ. Зүрхэн хэлбэртэй толь нь хагарсан ягаан өнгөтэй нэг намхан шүүгээг хананд тулгаж тавьсан харагдана. Энд бүтэн, эвдрээгүй тавилга гэвэл ганцxан уранхай ягаан өнгийн хөшигтэй нэг хүний нарийхан ор л байлаа. Энэ орон дээр Ребаг хулгайлсан эр хааяа хэвтэж амардаг ажээ.


Эндээс харахад магадгүй энэ алуурчинг багад нь эмэгтэй хүүхэд шиг хувцасладаг, хүүхдүүд эмэгтэй хүүхэд шиг гэж доромжилдог, үеийнхээ хүүхдүүдэд гадуурхагддаг байсан байх магадлалтай. Мөн ямар нэгэн байдлаар эмэгтэй хүнд доромжлуулсан, мартаж чадахааргүй сэтгэцийн өөрчлөлт авсан гар байгаа...Өөрийнхөө гэрт аллага үйлдээд байгаа бас орон дээрээ хэвтэж амарч байгаагаас нь бодвол өөрийх нь өрөө байх :razz:


Хэлээгүй юу :laugh5: Энэ Райли нээрээ үнэн гэнэн гар байнаа, шууд тэгээл орчдог, өөртөө үнэн итгэлтэй ч гэхиймуу...

_________________
Survived after...


Top
   
PostPosted: Sep.13.17 1:13 pm 
Offline
Нутаг Нугын Шvтээн Гишvvн
Нутаг Нугын Шvтээн Гишvvн
User avatar

Joined: Jun.19.02 4:11 pm
Posts: 788
Location: closer than your breath
chi urid n unshtziin bishuu :))
yag helsen bnsht
nadad bhoor emegtei hvn sanagdaad bsan...

_________________
a perfect machine


Top
   
PostPosted: Sep.13.17 1:27 pm 
Offline
• Moderator*
<b><font color=#0000FF>• Moderator*</font></b>
User avatar

Joined: Feb.03.07 7:08 pm
Posts: 3752
Location: Ирмэг
Хахха, иймэрхүү цуврал алуурчид тэгээл сэтгэцийн өөрчлөлттэй, багадаа ямар нэгэн гаж буруу юмны нөлөөнд автсан л байдаг биздээ. Эхний хэсгээс фантазласан төдий...

Quote:
Тэр зурагны дэргэд гоёмсог даашинз өмссөн охинтой хамт авахуулсан нэг эмэгтэйн зургийг өлгөжээ. Зурган дээрх хүү охин хоёр яг адилхан царайтай болохыг анзаарсан Райли бага зэрэг цочлоо. Тэнд хоёр биш нэг хүүхэд байжээ. Эмэгтэйн дэргэд байсан охин үнэндээ охин биш, харин даашинз өмсөж хиймэл үс зүүсэн сурагч хүү дүрээрээ мөн болохыг мэдсэн Райли дагжин чичирлээ. Хүүгийн хувьд даашинз өмссөн нь жирийн нэг тохиолдлын хэрэг биш гэдэг нь нүүрэн дээр нь илт харагдана. Зурган дээрх хүүхэд аз жаргалгүй, ууртай, үзэн ядсан харагдах ч хүчээр инээмсэглэсэн байлаа.
Сүүлчийн жаазанд хүүхэлдэй тэвэрсэн арваад насны хүүгийн зураг байв. Хүүгийн ард нэг л ойлгомжгүй хөөрч баярлан инээмсэглэж буй эмэгтэй зогсжээ.


Аягүй бол ээж нь охин хүсдэг байж байгаад хүү төрөнгүүт нь охин шиг хувцасладаг болсон байгаа л даа :)))

_________________
Survived after...


Top
   
PostPosted: Sep.13.17 4:41 pm 
Offline
Асуулт Самбарын Хvндэт Харуул
User avatar

Joined: Sep.21.09 1:02 pm
Posts: 6305
Location: Энд
Энэ Райли сонин гар вэ, угаасаа хүн алга болоогүй бхад юундаа тэгтлээ яардаг бна аа, нэгмөсөн багтайгаа л очихгүй. За Биллийг хурдан ирнэ л гэж найдахаас.

Баярлалаа :wd: :wd:

_________________
:wink:


Top
   
PostPosted: Sep.13.17 8:55 pm 
Offline
Ахмад Гишvvн
Ахмад Гишvvн
User avatar

Joined: Jul.30.06 7:33 am
Posts: 560
Location: Holland
Тэнд нөгөө шажигнан дуугарах цагаан дөл харанхуйг зүсэн гэрэлтэнэ. Нүд сохлом гэрэлд бамбар барьсан хүний царай бага багаар ялгарч харагдав.
Энэ Райлигийн ээж байлаа. Тэрбээр цээжнийхээ голд буудуулсан шархнаас нь цус урсах агаад үхдлийнх шиг цонхигор цагаан царайтай охиныхоо урд зогсоно. Тэр ярьж эхлэхэд хоолойных нь өнгө харин эцгийнх нь байлаа.
- Охин минь, чи маш том алдаа гаргалаа.
Райлигийн толгой эргэж дотор нь муухайрав. байлаа. Энэ түүний амьдардаг ертөнц биш бололтой, эргэн тойронд нь байгаа бүх юмс эргэлдэнэ. Ээж нь гартаа хүн тамладаг зэвсэг барьчихаад энд юугаа хийж байдаг билээ? Тэр яагаад эцгийнх нь хоолойгоор ярьж байгаа юм бол?
- Чи Петерсон биш юм уу? хэмээн Райлиг хашгиртал гэнэт бамбар унтарч тас харанхуй нөмөрлөө.
Харанхуйд дахиад эцгийнх нь уурссан хооолой сонсогдов.
- Энэ бол чиний алдаа. Чи цор ганцаархнаа энэ орчлон хорвоо дээрх бүх муу ёрын амьтдыг нэг дор барьж тогтоохыг хүссэн. Одоо харин чи "Араатныг нэг нэгээр нь" гэсэн сонголтыг хийх хэрэгтэй.
Толгой нь эргэсээр байгаа Райли эцгийнхээ хэлсэн үгийг ухаж ойлгохыг оролдон "Араатныг нэг нэгээр нь", хэмээн амандаа бувтналаа.

Өөрөөр нь доог тохуу хийх мэт ухаан санаа нь орж гарсаар эцэст нь Райли сэргэлээ. Үл мэдэг онгойсон хаалганы завсраар тусах хонгилын гэрэлд нэг эрэгтэй хүний дүрс харагдах боловч царай нь харагдсангүй. Оймстойгоо зогсож буй эр гартаа хадаас сугалагч барьчихсан байгааг харин Райли олж харжээ. Райлиг сэргэх үед гэнэт цочирдуулахын тулд тэр өнгөрсөн бүх хугацаанд энэ байшингийн хаа нэгтээ хүлээж байсан бололтой.
Райлигийн толгой, гар аймшигтай өвдөж байлаа. Шанааг нь даган наалдамхай халуун нойтон юм урсана. Толгойд олсон шархнаас цус алдсаар байгаагаа мэдсэн тэрбээр дахиад ухаан алдчихгүйг хичээв.
Өрөөнд зогсож буй эр инээд алдахыг Райли сонссон ч хэн инээж байгааг мэдэж чадсангүй. Тэрбээр ухаан самуурсан толгойд нь элдвийн бодол хөвөрнө. Энэ бол харанхуйд доог тохуу хийн харгис догшин араатан шиг инээдэг Петерсоны дуу хоолой биш байлаа. Тэр бамбараа яасан юм бол? Энд яагаад бүх юм өөр харагдаад байна аа?
Райли ямар нөхцөлд байгаагаа сайн олж мэдэхээр орчин тойрноо анхааралтай харлаа.
Энэ Петерсон биш, энэ бол Дирк Монро.
Райли "Араатныг нэг нэгээр нь" хэмээн өөртөө чанга хэлэв. Энэ араатан өөрийг нь алахаар төлөвлөж байгаа.
Райли гараараа шал самардлаа. Гар буу нь хаачсан юм бол?
Тэр эр өөрт нь дөхөж ирээд хадаас сугалагчаа агаарт өргөж далайхыг хараад Райли хагас өндийхөд цохилт мөрөн дээр нь хоёр удаа буулаа. Дахиад нэг цохилт ирэхийг хүлээтэл тэр харин шалан дээр хүнд юм унахыг сонсов.
Тэгтэл тэр эр зүүн хөлнөөс нь чангаалаа. Тэр Райлиг хөлөнд нь уясан олсноос чангаан шалан дээгүүр хог новшин дундуур чирсээр өрөөний голд бэхэлсэн хоолой руу аваачив. Энэ бол дөрвөн хохирогч эмэгтэйчүүдийн үхсэн газар ажээ.
Райли толгойд нь эргэлдэх бодлoo шүүж байлаа. Энэ эр өөрийг нь анхнаасаа сонгоогүй. Бас үзэн ядах гол шалтгаан нь болдог хүүхэлдэй худалдаж авахыг нь тэр огт харж байгаагүй. Тэгсэн ч гэсэн тэр энд өөрөө гүйгээд ирсэн Райлиг дараагийн хохирогчоо болгон тамлаж зовоохоор шийджээ. Райли аймшигтайгаар зовж үхэх болно.
Гэвч шударга үнэний шүүх ялна гэж Райли зэрвэсxэн бодож амжлаа. Энд Билл багтайгаа хамт хэзээ мөдгүй ирнэ. ХМТ байшин руу дайрах үед Дирк юу хийх бол? Тэр мэдээж өөрийгөө нэгэнт өнгөрсөн гэж бодох учраас эхлээд түүнийг шууд ална. Райлиг амьд үлдээхийг тэр өөртөө яасан ч зөвшөөрөхгүй.
Гэхдээ Райли яагаад заавал түүний сүүлчийн хохирогч болох ёстой гэж? Түүнд Эприл, Билл, бас эцэг нь гээд хайрлаж хүндэлдэг хүмүүсийн царай харагдлаа. Райли одоо энэхүү ертөнцөд эцэс төгсгөлгүй мэт оршин тогтносоор байгаа муу ёрын уур хилэн гэж юу болохыг, бас тэр өөрөө хүмүүний айдсыг төрүүлдэг энэ ертөнцтэй бат бэх холбогдсоноо ойлгов. Өдөр тутам чухам юу хийж, хэрхэн амьдарч байснаа бодох мөчид тэрбээр гэнэт зориг шийдэмгий болов. Тэр одоо алуурчны гарт тийм ч амархан хонь шиг номхон байж байгаад үхэхгүй, харин эцсээ хүртэл тэмцэлдэх болно.
Райли шал тэмтчиж байтал гарт нь нэг хурц үзүүртэй хатуу юм баригдлаа. Энэ бол үнэндээ дөрвөн эмэгтэйн аминд хүрсэн нөгөө хутга байжээ.
Райлид цаг хугацаа удааширчихсан мэт санагдах бөгөөд Дирк босоо хоолойноос олсоо уяад хөлнөөс нь татаж өргөлөө. Райли руу нуруугаа харуулан зогссон эр Райлиг хоолойнд хүлчихээд тамлаж эхлэнэ гэсэн бодолдоо бүрэн автжээ. Диркийг эргэж харахаас өмнө шалан дээр хэвтэж байсан Райли биеэ татан өндийж суулаа. Сэжиг авсан эр биеэ эргүүлэх үед Райли өрсөж хөдлөн хүлээсгүй байсан баруун хөл дээрээ зогсоод өөдөөс нь харав.
Тэрбээр хутгаа Диркийн аюулхай руу дүрээд сугалж авснаа дахин дахин дүрлээ. Райли тэр эрийн орилж ёолохыг сонссон ч хутгаар зогсолтгүй бүлсээр эцэст нь тэр өөрөө ухаан алдаж унав.

_________________
Sakura


Top
   
PostPosted: Sep.13.17 11:04 pm 
Offline
Асуулт Самбарын Хvндэт Харуул
User avatar

Joined: Sep.21.09 1:02 pm
Posts: 6305
Location: Энд
За за ашгүй ямар ч бсан алуурчны учрыг олчихлоо. Ингэхэд Билл хааччихсан юм бол? Райли Киркийнх рүү явлаа гэдгээ хэлээд яваад, ухаан алдаж унаад нилээн л хугацаа өнгөрсөн бмаар юм.

Баярлалаа :wd: :wd:

_________________
:wink:


Top
   
PostPosted: Sep.14.17 12:53 am 
Offline
Ахмад Гишvvн
Ахмад Гишvvн
User avatar

Joined: Jul.30.06 7:33 am
Posts: 560
Location: Holland
Бүлэг 35

Райли нүдээ нээлээ. Толгой, мөрнөөс гадна хамаг бие нь шархирч өвдөнө. Биллийн царай бараг нүдэнд нь тулсан байхыг харав. Тэр зүүдэлж байгаа юм болов уу?
- Билл?
Биллийн санаа амарсан бололтой инээмсэглэлээ. Тэр цусыг нь тогтоохоор толгойг нь зөөлхөн даржээ.
- Амьдралд тавтай морил хэмээн тэр хэлэв.
Райли нөгөө төмөр хоолой босгож бэхэлсэн өрөөнд байгаагаа мэдээд цочирдож
- Дирк хаана байгаа юм бэ? гэж асуулаа.
- Тэр үхсэн. Чи түүнд зохих шийтгэлийг нь оноосон.
Би арай зүүдлээд байгаа юм биш байгаа хэмээн Райли өөрөөсөө асууснаа
- Би түүнийг харах хэрэгтэй байна гээд толгойгоо эргүүлэв. Дирк шал руу нүүрээ харуулаад дөрвөн мөчөө тэлчихсэн цусандаа хутгалдан хэвтэж харагдана. Хоёр нүд нь нээлттэй байлаа.
Билл Райлигийн толгойг буцааж эргүүлээд
- Битгий хөдөл. Чи хүнд шархадсан. Бүгд сайхан болно. Гэхдээ чи их цус алдсан байна гэж хэлэв.
Дахиад толгой нь эргэж дотор нь муухайрахад тэрбээр Билл зөв хэлсэн гэдгийг ухаарлаа. Райли ухаан алдахаасаа өмнө гурван үг шивнэж амжив.
- Араатныг нэг нэгээр нь.

_________________
Sakura


Top
   
PostPosted: Sep.14.17 2:43 pm 
Offline
Асуулт Самбарын Хvндэт Харуул
User avatar

Joined: Sep.21.09 1:02 pm
Posts: 6305
Location: Энд
Одоо Петерсоныг гэж бгаан бна даа.

Баярлалаа :wd: :wd:

_________________
:wink:


Top
   
PostPosted: Sep.14.17 10:05 pm 
Offline
Ахмад Гишvvн
Ахмад Гишvvн
User avatar

Joined: Jul.30.06 7:33 am
Posts: 560
Location: Holland
Бүлэг 36

Тусгай ажилтан Брент Мередит сэтгэл хангалуунаар хэргийн бүх тайлан, зурагнуудыг зузаан дугтуйнд хийж лацдав. Райл ч мөн адил баяртай байсан бөгөөд Билл, Флорес хоёрыг ч гэсэн тийм байгаа гэдэгт итгэлтэй байлаа. Тэд бүгдээрээ ЗША-ны хурлын танхим сууцгааж байв. Хэрвээ Райлигийн хамаг бие нь шархирч өвдөөгүй, бөөн боолтонд ороолттой сууж байгаагүй бол бүх юм сайхан болох байлаа.
- Тэгэхээр Диркийн ээж хүүгийн оронд охинтой болохыг хүсдэг байсан гэж Мередит хэлээд
- Тэр хүүгээ Өмнө зүгийн Үзэсгэлэн гоод хувиргахыг оролдож байжээ. Энэ бол мэдээж тэмээг ямаа болгохтой адил зүйл байсан. Хүү өөр ямар ч юм туулж өнгөрүүлсэнийг хэн мэдэхэв гэв.
Билл арагшаа түшлэгээ налж суугаад
- Бид одоо түүний талаар дурсахаа боливол яасан юм бэ. Хүүхэд насандаа зовлон туулсан хүн бүр хэцгий алуурчин болдоггүй гэж хэлэхэд Мередит, Флорес хоёр толгой дохилоо.
- Гэхдээ Диркийн эхэд юу тохиолдсоныг мэдэх хүн байна уу? гэж Райлиг асуусанд Флорес
- Тэр таван жилийн өмнө нас барсан. Эцэг нь аль эрт Диркийг бүр нялх байхад сураггүй алга болсон гэж хариулав.
Өрөөний уур амьсгал уйтгартай болж, бүгд чимээгүй болоход Райли харин учрыг нь сайн ойлгож байв. Өөрөөс нь гадна энд байгаа энэ гурван хүн тэр муу ёрын уур хилэнтэй тэмцэхийн тулд бүхий л амьдралаа зориулж байгаа. Гэвч аймшигт хэрэг гарах гол шалтгаан болсон энэ зүйлийг тэд бүр мөсөн устгаж чадахгүй.
Хаалга онгойж өрөөнд Карл Валдер нүүрэндээ инээмсэглэл тодруулсаар орж ирлээ.
- Бүгд сайн ажиллалаа. гэж хэлээд тэрбээр буу, таних тэмдгийг Райлигийн урд тавиад
- Энэ чинийх гэв.
Валдер алдаа гаргаснаа хүлээн зөвшөөрч уучлалт гуйхыг хүсэхгүй гэдгийг мэдсэн Райли инээмсэглэх төдий уруулаа мушийлгалаа. Энэ одоо чухал биш. Хэрэв Валдер өөрөө мөрдлөгийн ажлыг нураасан гэж хэлвэл юу гэж хариулахаа угаасаа мэдэхгүй байсан. Магадгүй тийм ч соёлтой загнахгүй байсан биз.
- Түүнээс гадна Райли, сенатор өнөө өглөө над руу залгаж чамд талархаж байгаа болон хурдан эдгэхийг хүсч байгаагаа дамжуулаарай гэсэн. Тэр чамд их хүндэтгэлтэй хандаж байгаа.
Райли одоо инээд алдчихгүйн тулд биеэ барих хэрэгтэй болов. Валдер тэмдэг, зэвсгийг нь буцааж өгөх болсон гол шалтгаан бол утасны яриа байсан гэдгийг тэр мэджээ. Ньюброугийн хэлсэн үг Райлигийн санаанд нь оржээ.
"Чи бол хэний ч бууны нохой биш".
Ийм үг харин Карл Валдерт огт зохихгүй.
- Миний өрөөгөөр хурдан ороод гараарай. Албан тушаал дэвшүүлэх талаар ярилцана. Магадгүй бичиг хэргийн албанд ч юм уу. Энэ чамд тохирч мэдэх юм гэж хэллээ.
Валдерыг өрөөнөөс хурдан гарч явахад хамтрагчид нь нэг зэрэг санаа алдахыг Райли анзаарав.
- Райли, чи энэ талаар сайн бодох хэрэгтэй гэж Мередитийг хэлэхэд тэр инээмсэглэснээ
- Надад бичиг хэргийн ажил тохирно гэж чи бодож байна уу? гэж асуулаа.
Мередит мөрөө хавчаад.
- Чи ажлаа сайн гүйцэтгэж байсан. Бас бусад мөрдөгчдийн насаараа хийгээд ч амжихааргүй их хүнд хүчир ажлыг амжуулсан. Магадгүй чи сургагчаар ажиллаж болох юм. Чи хуримтлуулсан туршлагаа ашиглан мөрдөгчдийг сайн сургаж чадна. Энэ талаар чи өөрөө юу гэж бодож байна? гэж асуув.
Райли хэсэг бодлогошрон суулаа. Тэр залуу мөрдөгчдөд юу зааж өгч чадах вэ? Түүнд бусдад зааж өгөх боломжгүй өөрийн зөн билэг байдаг. Тэд нар зөн билэгтэй байсан байгаагүй тэр үүнийг тэдэнд зааж өгөх боломжгүй. Түүнчлэн тэр өөрийнхөө энэ чадвараа бусдад сургаж болно гэж үү? Райли энэ авьяасаа хөгжүүлэх явцад энэ муу ёрын уур хилэнг ойлгож мэдэхийн тулд амьдралынхаа нэг хэсгийг айдас дунд өнгөрөөсөн. Энэ түүнд их аймшигтай байсан.
- Баярлалаа, гэхдээ би эндээ байхыг илүүд үзэж байна гэж Райлиг хэлэхэд Мередит толгой дохиод суудлаасаа өндийж
- Өнөөдрийн хувьд энэ бүхэн хангалттай. Залуус одоо харьж амарцгаа гэлээ.
Хурал дууссаны дараа Райли, Билл хоёр хонгилоор хамт алхан барилгаас гарч бандан сандал дээр сууцгаав. Цаг өнгөрсөөр байх боловч өөр хоорондоо хэлэх зүйл байхгүй мэт тэд нар дуугүй суусаар байлаа. Эцэст нь Райли
- Билл, бид хамтрагч хэвээрээ үлдэж чадах болов уу? гэж асуухад Билл түр дуугүй сууж байснаа
- Чи өөрөө юу гэж бодож байна? гэж өөрөөс нь эргүүлж асуув.
Тэд бие биен рүүгээ зэрэг харлаа. Райли шийдвэр гаргаж чадахгүй дотроо эмзэглэсээр байгааг Биллийн нүүрэн дээрээс олж уншив. Утсаар согтуу ярих үед нь олдсон Биллийн сэтгэлийн шарх одоо ч эдгээгүй, бас энэ шарх аньтлаа нилээд удах бололтой. Гэвч Райли өөртөө хүлээн зөвшөөрөхийг хүсдэггүй байсан ч энд нэг юм үнэн байсан гэдгийг сайн мэдэж байлаа. Билл тэр хоёрын харилцаа бат бэх байсан. Билл ч гэсэн үүнийг сайн мэдэж байгаа. Тэд энэ харилцаагаа бие биенээсээ удаан нууж чадахгүй байсан. Тэд хуучин байдалдаа буцаж очих аргагүй болсон.
Тэдний хамтарч ажиллах нь одоо дуусгавар болжээ гэдгийг тэд хоёулаа ойлгосон учраас үүнийг үгээр илэрхийлэн хэлэх шаардлагагүй байлаа.
- Гэртээ харь даа, Билл гэж Райли эелдгээр хэлээд
- Эхнэртэйгээ эвлэрэхийг бодоорой. Чи хүүхдүүдээ бодох хэрэгтэй гэв.
- Би хичээнэ. Гэхдээ би чамайг алдахгүй гэж найдаж байна. Бидний нөхөрлөл гэж би хэлэх гэсэн юм гэж Билл хариу хэллээ.
Райли инээмсэглэн гарыг нь зөөлөн алгадаад
- Тийм юм болохгүй гэж хэлэв.
Тэд суудлаасаа босож машин руугаа явцгаалаа.


* * *
- Ээж ээ, та юу бодоод байгаа юм бэ?
Эприл, Райли хоёр шөнө дунд болсон хойно зочдын өрөөнд зурагт үзээд сууж байлаа. Райли орой Эприлд өдөр болсон явдлын талаар хэлж болно гэж үзсэн бүх зүйлийг ярьж өгчээ. Эприлийн асуултанд хариулах эсэхтэй тэр эргэлзэж байснаа одоо харин хэлсэн нь зөв гэдгийг мэджээ. Охин бүгдийг мэдэж байгаа, энэ одоо нууц биш болсон. Райли харин үүнийг үгээр яаж илэрхийлэхээ мэдэхгүй байжээ.
- Би өнөөдөр нэг хүн алсан.
Эприл ээж рүүгээ санаа тавьсан, хайр гэрэлтсэн харцаар харав.
- Би мэдэж байгаа. Энэ танд ямар санагдаж байна?
- Үүнийг үгээр тайлбарлаж хэлэхэд хэцүү. Энэ их аймшигтай. Хэн ч ингэх ёсгүй боловч заримдаа ингэж хийхээс өөр аргагүй байдалд ордог.
Райли түр завсарлалаа.
- Би нэг хачин юм мэдрээд байна. Харин үүнийг хэлж болох эсэхээ сайн мэдэхгүй байна.
Эприл аяархан инээд алдсанаа
- Ээж, бид ямар нэг юм бие биенээсээ нууцаар хийхээ болино гэж би бодсон юмсан гэж хэлэв.
Райли одоо тайвширчээ.
- Бурхны авралаар би өөрийгөө амьд сэрүүн гэж мэдэрч байна. Бас удахгүй нэг эмэгтэй Маделины дэлгүүрт очиж хүүхэлдэй худалдаж авна, гэхдээ тэр аюулд өртөхгүй гэдгийг би сайн мэдэж байна. Одоо би зүгээр л... Би тэр эмэгтэйгийн төлөө баяртай байна. Тэр эмэгтэй үүнийг хэзээ ч мэдэж чадахгүй ч би харин түүний амийг аварсандаа маш их баярлаж байна.
Райли Эприлийн гарыг атгаад
- Орой болчихжээ. Чи маргааш сургуульдаа явах ёстой гэж хэллээ.
Эприл эхийнхээ хацар дээр үнсэж
- Тавтай нойрсоорой, ээж ээ гэж хэлчихээд унтлагынхаа өрөө рүү явлаа.
Райлигийн хамаг бие шархирч өвдөнө. Тэрбээр өнөөдөр маш их ядарсан тул нойрондоо дийлдэж буйдан дээр унтчихаасаа өмнө ор луугаа очсон нь дээр гэж бодоод арайxийж өндийн өрөө рүүгээ алхав. Райли унтлагын хувцсаа аль хэдийн өмсчихсөн байсан бөгөөд шүдээ угаахаасаа төвөгшөөж орондоо шууд орохыг хүсжээ.
Өрөөндөө ороод гэрэл асаах мөчид Райлигийн нүдэнд нэг юм өртлөө. Түүний зүрх зогсчих шиг болов.
Тэнд, орон дээр нь итгэхэд ч хэцүү байж боломгүй нэг зүйл харагдана.
Тэнд атга дүүрэн хайрган чулуунууд хэвтэж байлаа.



ТӨГСӨВ.

_________________
Sakura


Last edited by naran1962 on Sep.14.17 10:46 pm, edited 1 time in total.

Top
   
PostPosted: Sep.14.17 10:08 pm 
Offline
Ахмад Гишvvн
Ахмад Гишvvн
User avatar

Joined: Jul.30.06 7:33 am
Posts: 560
Location: Holland
Номоо орчуулж дууслаа. Саналаа өгөөрэй. Хоёр дахь номыг худалдаад авчихсан байгаа. Эхнээс нь бага зэрэг уншсан. Өнөөдөр уншиж дуусгах санаатай. Өөр төрөл жанартай богинохон ном орчуулдаг ч юм уу гэж бас бодох юм.

Сумтай бүсгүйг үргэлжлүүлэх саналтай хэдэн хүн байгаа бол? :frog:

_________________
Sakura


Top
   
PostPosted: Sep.14.17 10:24 pm 
Offline
Асуулт Самбарын Хvндэт Харуул
User avatar

Joined: Sep.21.09 1:02 pm
Posts: 6305
Location: Энд
Үргэлжлүүлье ээ угаасаа одоо Петерсоны араас хөөцөлдөх бх. Алуурчны тухай нарийн ширийн нь гараагүй нь жоохон гунигтай блаа. Ээж нь яаж үхсэн, аав нь хүү хүсдэг бсан уу охин хүсдэг бсан уу, хэдэн нас хүртэл нь ээж нь охин болгож гэж үзсэн юм бол нтр гээд л. Би арай хэтрүүлэн төсөөлжээ ккк. Эприлийг барьчихвал Райли бүх хүч чадлаа гаргах юм шиг санагдаад блаа. Ийм Валдер мэтийн амьтад зохиолд ч амьдралд ч мөн олон бх юм даа. Бас нэг их харж үзсэн царай гаргачихжээ.

Баярлалаа :l2: :l2:

_________________
:wink:


Top
   
PostPosted: Sep.15.17 12:52 am 
Offline
¤Pearl
User avatar

Joined: May.28.12 2:30 am
Posts: 3025
urgeljluulyee :) bayarlalaaaa sonirholtoi bla
ter huuhed huchirhiilehig zavddg huuheldei tsugluuldg uvgun shal hereggu hun bolj taarsnu hha iimerhu dontoi humuus zunduu bhne
bill sain zaluu yma : ))

_________________
:lol01:


Top
   
PostPosted: Sep.15.17 1:40 am 
Offline
Ахмад Гишvvн
Ахмад Гишvvн
User avatar

Joined: Jul.30.06 7:33 am
Posts: 560
Location: Holland
Хоёр дахь номоо эндээ үргэлжлүүлэх үү? эсвэл шинэ пост нээх үү?

_________________
Sakura


Top
   
PostPosted: Sep.15.17 2:00 am 
Offline
Жирийн Нэгэн Гишvvн
Жирийн Нэгэн Гишvvн

Joined: Dec.08.16 12:10 pm
Posts: 10
Mash ih bayrlalaa. Urgeljluulyee kkk.


Top
   
PostPosted: Sep.15.17 3:36 am 
Offline
Нутаг Нугын Шvтээн Гишvvн
Нутаг Нугын Шvтээн Гишvvн
User avatar

Joined: Jun.19.02 4:11 pm
Posts: 788
Location: closer than your breath
orchuulaga dagaj unshih ugluu coffee halbagadaj uuh shik yum
Oruulkui bol end tend zaragdah haygiig vldeegeerei pls...

_________________
a perfect machine


Top
   
PostPosted: Sep.15.17 5:07 am 
Offline
Өвөг Дээдсийн Сахиус Гишvvн
Өвөг Дээдсийн Сахиус Гишvvн

Joined: May.10.10 2:23 am
Posts: 726
иймэрхүү криминал номыг гадаад хэл дээр уншаад нарийн ширийныг нь заримдаа ойлгоход хэцүү, ойлгохгүй бол хэргийн мөрдөлтийг бүрэн ойлгохгүй болдог. Нарангийн орчуулга, найруулга сайн байна, ямар ч байсан үл ойлгогдох, эргэлзэх юмгүй тодорхой болжээ. Өөрөө зүгээр уншаад ойлгох бол амархан, харин нэг бүрчлэн бүх үг өгүүлбэрийн утга санааг бусдад ойлгуулахаар орчуулж найруулна гэдэг их хөдөлмөр орно, их ч цаг зарцуулна. Нарандаа баярлалаа, амжилт хүсье


Top
   
PostPosted: Sep.15.17 7:40 am 
Offline
Хэлээд баршгvй их цолтой
Хэлээд баршгvй их цолтой

Joined: Sep.10.09 9:45 am
Posts: 486
Location: Төв цэгт
Хоёрдох номоо оруулаяаа хэхэ. Угаасаа петерсон үлдсэн бас Билл тэр хоёрын харьцаа бодож байсанаас гүнзгийрэх байх гэсэн төсөөлөл байгаад байгаа болохоор дутуу алсан могой шиг эвгүй болчлоо хэхэ.
Ямартай ч цаг зав сэтгэл зүрхээ зориулан ном оруулж байгаад баярлалаа. Эндээс олон сайн орчуулагчид төрөн гарсан газардаа.

_________________
Энхрий хайрт эх орныхоо төлөө


Top
   
PostPosted: Sep.15.17 7:59 am 
Offline
Ахмад Гишvvн
Ахмад Гишvvн
User avatar

Joined: Jul.30.06 7:33 am
Posts: 560
Location: Holland
Урам өгсөн та нартаа баярлалаа. Хоёр дахь номоо энд үргэлжлүүлнэ ээ.


Attachments:
eens gepakt.jpg
eens gepakt.jpg [ 67.58 KiB | Viewed 221 times ]

_________________
Sakura
Top
   
PostPosted: Sep.15.17 3:44 pm 
Offline
• Moderator
<b><font color=#000099>• Moderator</font></b>
User avatar

Joined: Jul.17.10 2:38 pm
Posts: 2016
Location: Бид Монголдоо хайртай бүлгэм ...Only Lawyers group...
тэмдэг

_________________
БҮДҮҮНҮҮД дэвжээ
King & LAC


Top
   
PostPosted: Sep.15.17 4:20 pm 
Offline
Асуулт Самбарын Хvндэт Харуул
User avatar

Joined: Sep.21.09 1:02 pm
Posts: 6305
Location: Энд
:cheerleader: :cheerleader: :cheerleader:

_________________
:wink:


Top
   
Display posts from previous:  Sort by  
Post new topic  Reply to topic  [ 505 posts ]  Go to page Previous 19 10 11 12 1320 Next

All times are UTC+09:00


Who is online

Users browsing this forum: No registered users and 4 guests


You cannot post new topics in this forum
You cannot reply to topics in this forum
You cannot edit your posts in this forum
You cannot delete your posts in this forum
You cannot post attachments in this forum

Search for:
Jump to:  

Copyright Asuult.NET © 2000-2015.
Administrative Contact: Khundaga Khurelbaatar [hundaga@hotmail.com]
Tel: 1-888-303-4927, Fax: 1-888-406-2264.
Powered by phpBB © 2000-2015 phpBB Group. Powered by phpBB® Forum Software © phpBB Limited