#AsuultSambar :

ASUULT.NET - МОНГОЛ УЛС МАНДАН БАДРАГ!
It is currently Sep.21.19 1:23 am

All times are UTC+09:00




Post new topic  Reply to topic  [ 1111 posts ]  Go to page Previous 139 40 41 42 43 Next
Author Message
PostPosted: Apr.10.19 10:31 pm 
Offline
Гишvvн
User avatar

Joined: Aug.25.03 11:36 am
Posts: 6485
Quote:
Ном дуусах гэж байхад удаасан учраас уур их хүрч байгаа биз дээ?
:whip:
Хаанаас уурлах вэ дээ :mrgreen:.

_________________
:f01:


Top
   
PostPosted: Apr.11.19 12:43 pm 
Offline
Yнэн Дийлцэн Гишvvн
Yнэн Дийлцэн Гишvvн

Joined: May.10.10 2:23 am
Posts: 812
Quote:
Хөөцөлдөх ажил их байсан. Өнөөдөр дуусгасан. Удаан хүлээлгэсэнд уучлаарай. Ном дуусах гэж байхад удаасан учраас уур их хүрч байгаа биз дээ?
юу гэж уурлах вэээ, чи ямар энэ номыг орчуулж оруулах албатай биш, сайн дураараа хийдэг сайхан сэтгэлд чинь баярлаж байгаа шүү,


Top
   
PostPosted: Apr.11.19 7:13 pm 
Offline
Давамгайлагч Гишvvн
Давамгайлагч Гишvvн
User avatar

Joined: Jul.30.06 7:33 am
Posts: 899
Location: Holland
Бүлэг 37

Уурандаа шатсан Орин Роудс нударгаа урд нь байгаа эрийн нүүрэн дээр хүчтэй буулгалаа. Тэрбээр түүний зүүн шанаан дээр өөрийнх нь гар өвдтөл маш хүчтэй цохижээ. Түүнд энэ өвдөлт таалагдав. Бас тэнэг зангаа дарахад ч тус болжээ. Үнэндээ тэр маш их уурлаж байлаа.
Орин дөнгөж сая Райли Пэйжтэй утсаар ярьсан бөгөөд тэр эмэгтэйг наашаа ирж яваа гэдгийг гадарлажээ. Гэвч тэр энд иртэл хэр удах бол? Хэрэв тэр Флоридад байгаа бол нилээд хэдэн цаг хүлээх хэрэгтэй.
Түүний хаана байгааг яаж мэдэж авах бэ? Тэр хаана байгаагаа утсаар хэзээ ч хэлэхгүй болохоор тэр цаг хожиж мэднэ. Гэхдээ энэ түүнд аз дайрна гэсэн үг биш. Яг одоогоор түүний хайртай хоёр хүний амь нас Орины гарт орсон. Тэр дур хүслээ хянах хэрэгтэй байлаа. Тэрбээр аав, охин хоёрыг ээлж дараалан буудаж өвтгөхийг маш их хүсэж байсан ч одоохондоо амьд байлгах ёстой.
Орин охины нүүр лүү ширтэв. Амыг нь дарж боосон охин аавыгаа айдас дүүрсэн харцаар харснаа дараа нь түүн рүү харлаа. Охины байдал төрх түүний уур хилэнг бага зэрэг намтгав. Тэрбээр охинд өвдөлт мэдрүүлэхийн тулд түүнийг заавал цохих шаардлагагүй, харин үүний оронд аавыг нь зодоход хангалттай.
Охины эцэг толгойгоо доош нь унжуулж, тэрбээр амыг нь дарсан туузны цаанаас аяархан гинших сонсогдоно. Орин түүний үснээс зулгааж толгойг нь өргөснөө зэвүүрхэж жигшсэн өнгөөр
- Чи утасны яриаг сонсож чадсан уу? Салсан эхнэр чинь юу гэж хэлснийг чи мэдэх үү? Тэр наашаа аль болох хурдан ирж чамайг үхтэл чинь балбана гэж надад хэлсэн хэмээв.
Тэрбээр худлаа ярих үедээ далайсан нударгаа түүний эрүүн дээр буулгалаа. Орин энэ нөхрийн амийг таслах хүртлээ хэр удаан зовоохоо дотроо бодож байжээ.

_________________
Sakura


Top
   
PostPosted: Apr.11.19 7:33 pm 
Offline
Жинхэнэ Гишvvн
Жинхэнэ Гишvvн

Joined: Mar.06.18 9:16 pm
Posts: 27
👊👊👊👊👊👊


Top
   
PostPosted: Apr.11.19 8:58 pm 
Offline
Жинхэнэ Гишvvн
Жинхэнэ Гишvvн

Joined: Mar.02.19 4:48 pm
Posts: 24
ИНГЭЖ ХЭЛЭХ МУУХАЙ Л ДА ГЭХДЭЭ ААВ ОХИН ХОЁР НИЙЛЖ БАЙГААД Л БАРИГДАЖ ГАЙ БОЛЖ БАЙГАА ЮМ Ш ДЭ


Top
   
PostPosted: Apr.11.19 9:42 pm 
Offline
Давамгайлагч Гишvvн
Давамгайлагч Гишvvн
User avatar

Joined: Jul.30.06 7:33 am
Posts: 899
Location: Holland
Бүлэг 38

Райли ирэх ёстой хаяган дээр хүрч ирэнгүүтээ машинаа нэгэн гоёмсог байшингийн гадаа зогсоов. Тэрбээр машины хаалга онгойлгох үедээ ямар ч чимээ аниргүй нам тайван байгааг анзаарлаа. Гэвч энэхүү амгалан тайван байдал тун удахгүй урд нь харагдаж байгаа хананы цааш дэгдэх шуугианаар бүр мөсөн эвдэгдэнэ гэдгийг тэр мэдэж байв. Райли машинаас сэмээрхэн бууж, хаалгыг нь маш аяархан хаалаа. Хоёр дахь давхрын цонхоор тод гэрэл тусаж байгааг тэр харжээ, бас гуравдугаар давхрын нэг гэрэл асаалттай байв. Харин доод давхар тас харанхуй ажээ.
Дотогшоо нэвтрэхийн тулд ямар арга хэрэглэхээ тэр эргэцүүлж бодлоо. Шууд гол хаалгаар орох нь ухаалаг хэрэг биш. Харин байшинд аль болох мэдэгдэлгүй орох нь чухал. Райли өөр арга эрж олохоор байшин руу дөхөж очлоо. Тэгтэл тэр гараажийн нэг хаалга дутуу хаагдсныг олж харав. Тэрбээр Орин энэ хаалгаар дотогшоо нэвтэрч орсон гэдгийг ойлгоод бүх бие нь хүйт даалаа. Тэр одоо ч гэсэн энд байгаа болов уу? Хэрэв тэр эндээс явсан бол энд амьд үлдсэн хүн байгаа гэж үү?
Райли гар чийдэнгээ асааж агуулах маягийн өрөө рүү орлоо. Дараа нь тэр нэг хэсэг чих тавин анхааралтай чагнаж зогсов. Тэр ямар ч чимээ олж сонссонгүй. Байшин огт чимээ аниргүй, нам гүм байгаа нь түүнд аймшигтай санагдлаа.
Райли өрөөний эсрэг талд байсан хаалгыг онгойлгов. Тэрбээр дээрээс тусах гэрэлд шатан дээр атиралдан хэвтэж буй хүний цогцос олж харлаа. Райли цогцсонд дөхөж очвол энэ Эприлийг эцэгтэй нь хамт хамгаалуулахаар Люсигийн явуулсан мөрдөгч Дарлен Олсен мөн байв. Райлид энэ бүхэн миний буруу гэсэн бодол төрлөө. Ориныг мөрдөх ажиллагаанд ямар ч туршлагагүй шинэ мөрдөгчийг татан оролцуулах ёсгүй гэдгийг тэр урьд нь бодолцох хэрэгтэй байжээ.
Гэвч одоо харамсан гашуудаж байх цаг биш. Райли бүсгүйн цогцосны хажуугаар болгоомжтой өнгөрч дээшээ алгуурхан өгслөө. Тэр шатны дээд хэсэгт онгорхой хаалгаар үүдний хонгилд орж ирэв. Энд хаа сайгүй гэрэл асаажээ. Райли хонгилоор хурдан өнгөрөхдөө гал тогооны өрөө болон хоолны өрөөг хальт шалгаж амжив. Тэнд хүн байсангүй. Дотроо дүүрэн айдас тээсэн тэрбээр хонгилын үзүүрт харагдах давхар хаалга руу очлоо.
Райли зочдын өрөөнд оронгуутаа Райн, Эприл хоёрыг олж харав. Тэд хоёулаа өрөөний голд сандал дээр наалддаг туузаар хүлээтэй сууж байлаа. Бас тэдний амыг тагласан харагдана. Райн толгойгоо унжуулчихсан байх бөгөөд харин Эприл ээжийнхээ өөдөөс харж байлаа.
Райли охин руугаа хурдан гүйж очив. Тэрбээр амыг нь тагласан туузыг болгоомжтой хуулж авлаа. Райли догдолсон сэтгэлээ илэрхийлэх гэтэл Эприл үг хэлүүлсэнгүй
- Чимээгүй! Тэр энэ байшинд байгаа хэмээн аяархан шивнэж хэллээ.
Райли ойлгосноо мэдэгдэж толгой дохив. Тэр ухаангүй байгаа бололтой толгойгоо унжуулчихсан сууж буй Райныг хараад
- Түүний бие ямар байгаа вэ? хэмээн шивнэж асуусанд Эприл
- Би мэдэхгүй байна. Тэр биднийг хүлж амыг минь тагласны дараа аавыг аймаар чанга цохисон гэж хэллээ.
Райли Райнд дөхөж очин доош тонгойв. Райны судас цохилж байсан бөгөөд бас зөөлөн амьсгалахыг нь сонсоод түүний санаа амарлаа. Дараа нь тэр Эприл дэргэд өвдөглөж суугаад
- Тэр одоо хаана байгаа вэ? гэж шивнэв.
- Би мэдэхгүй байна. Тэр хонгил руу гач явснаас хойш эргэж ирээгүй.
Райли босож зогсоод чих тавин чагнасан боловч юу ч олж сонссонгүй. Тэр хонгил руу буцаж гаран гал тогооны өрөө болон хоолны өрөөг дахиж шалгав. Дараа нь тэр шат руу эргэж очлоо. Райли эргэн тойрноо анхааралтай ажигласаар дээшээ гуравдугаар давхар луу чиглэсэн цусны мөр олж харав. Шатны дээд талд хонгил руу ордог хаалга онгорхой байх ажээ. Тэнд гэрэл асаалттай байлаа.
Хонгилын шатан дээр хэвтэж буй Орин Роудсыг хараад Райли маш их цочив. Түүний шагай болон гарыг наалддаг туузаар ар нуруунд нь холбож хүлжээ. Бас хүзүүг нь гинжээр ороосон байлаа. Айдас болон өвдөлт мэдэрсэн тэрбээр дороо тонгочиход гинж харжигнан дуугарах ажээ. Түүнийг гинжээр бараг үхтэл нь балбасныг Райли харж байлаа.
Орины дэргэд мах нядлагчийн том заазуур хэвтэж байв. Заазуур цус болоогүй байгаагаас харсан Райли түүнийг үүгээр шархдуулсан гэдэгт эргэлзлээ. Тэрбээр эхлээд энд юу болж өнгөрснийг ойлгоогүй. Гэвч тэр тамлуулсан алуурчныг хараад шууд мэджээ.
Шэйн энд байсан.
Тэр Роудсын анхаарлыг гол байнаас нь холдуулсны дараа энэ хэргийг үйлджээ.
Хатчер энд одоо байгаа болов уу?
Хамгийн хачирхалтай нь Райлид энэ огтхон ч сонин биш байлаа. Дөнгөж саяхан тэр зөвхөн Ориноос л өшөө авахыг хүсэж байсан. Одоо харин Орин түүний хөлийн урд арчаагаа алдаад хэвтэж байна. Райли түүнийг ингэж их айж сандарна гэж огт төсөөлөөгүй ажээ. Гэхдээ Оринд үхтлээ айх шалтгаан байсан.
Райли түүнд хэлсэн үгээ эргэж саналаа.
Надад итгэ, "Өвдөлт" гэдэг ямар утгатай үг болохыг чи сайн мэдэхгүй. Би чамд үүнийг мэдрүүлнэ.
Райлигийн уур шатаж Ориноос гадна түүний урьд нь харж байсан бүх араатныг хайр найргүй устгаж хаях хүсэл бадарлаа. Тэрбээр одоо шууд эхэлж болох юм. Тэр Роудсын гар хөлийг хэсэг хэсгээр нь тасчин хаяж чадна, Магадгүй сүрдүүлж байснаараа түүний цохилсоор байгаа зүрхийг цээжнээс нь сугалж гаргаад түүнд харуулж болох л юм. Гэвч ингэх боломжгүй гэдгийг тэр мэдэж байлаа.
Олон зуун жилийн өмнө яргачид хоригдлуудыг элэг доог хийн зогсох цугларсан олны өмнө ингэж алдаг байсан.
Энэхүү бодол түүнд үнэхээр таатай санагдах ажээ. Хамгийн амттай хэсэг нь өшөө хорслоо ингэж авсны төлөө хариуцлага хүлээхгүй байх явдал. Тэрбээр түүнийг энд ирэх үед Хатчер аль хэдийн энэ хэргийг үйлдчихсэн байсан гэж хэлэхэд болно.
Түүний үгэнд итгэхгүй хүн гарна гэж үү?
Яагаад болохгүй гэж? хэмээн тэр бодлоо. Райли түүний биений аль хэсэгт өвдөлт мэдрүүлэхээ сонгоод заазуураа далайв.

_________________
Sakura


Top
   
PostPosted: Apr.11.19 9:47 pm 
Offline
Давамгайлагч Гишvvн
Давамгайлагч Гишvvн
User avatar

Joined: Jul.30.06 7:33 am
Posts: 899
Location: Holland
Манай хэд санал бодлоо илэрхийлээд сайхан байна аа. :brows:
Шэйн одоо хаана байгаа бол? :col:
Асуултанд хариулбал дараагийн бүлгийг одоо шууд орчуулаад орууллаа. ккккк

_________________
Sakura


Top
   
PostPosted: Apr.11.19 10:50 pm 
Offline
Гишvvн
User avatar

Joined: Aug.25.03 11:36 am
Posts: 6485
Том өрөөг хянасан байрлалд :frog:.

_________________
:f01:


Top
   
PostPosted: Apr.11.19 10:52 pm 
Offline
Давамгайлагч Гишvvн
Давамгайлагч Гишvvн
User avatar

Joined: Jul.30.06 7:33 am
Posts: 899
Location: Holland
Бүлэг 39

Хутгаа далайсан Райли Орин Роудсын царай хувирахыг ажаад гэнэт эргэлзлээ. Тэрбээр түүний амийг тагласан туузыг хуу татав. Орин урт амьсгаа аваад ярьж эхэллээ.
- Тэр чамаар үүнийг хийлгэхийг хүссэн гэдгийг чи мэдэж байгаа. Тийм учраас тэр энэ хутгыг энд орхисин. Тэр чамайг шалгаж байгаа юм.
Роудсын зөв гэдгийг Райли ойлгожээ. Хатчер түүний жинхэнэ зан чанарыг таньж мэдэхийг оролдсон. Тэр бас Райлид тавьсан асуултынхаа хариуг авахыг хүсжээ.
Би аль хэдийн... болчихсон уу? Эсвэл болж байгаа юм болов уу?
Орин одоо инээмсэглэж байлаа. Тэрбээр аль хэдийн айхаа больжээ.
Тэр намайг үүнийг хийж чадна гэж бодохгүй байна хэмээн Райли дотроо бодлоо. Үнэн гэвэл Райли одоо өөртөө эргэлзэж эхэлжээ.
- Чи намайг алсан нь дээр дээ. Хэрэв чи ингэж чадахгүй бол, чам руу заавал буцаж ирнэ гэдгээ би бурхны нэрийг барьж андгайлъя. Аль ч шоронд хоригдсон байлаа, тэндээс оргон гарч чамаас өшөөгөө авахын тулд би үлдсэн бүх амьдралаа зориулна. Тэгээд би чамайг сүүлчийн амьсгалаа хураатал өвтгөж тамлахад санаа тавих болно.
Райлигийн уур хилэн дахиад дүрэлзэж эхэллээ. Тэрбээр Орины уушигнаас бүх агаар шахагдан гартал аюулхай руу нь хүчтэй өшиглөв. Гэвч Орин амьсгаа авч чаддаг болсныхоо дараа инээд алдлаа.
- Чиний хийж чадах зүйл ердөө л энэ үү? Уул нь чи надад өвдөлт гэж юу болохыг ойлгуулж өгнө гэх хэлсэн юмсан. Гэтэл би үүнийг бараг мэдрэхгүй байна. Хар даа, би бүх л амьдралынхаа турш өвдөлт мэдэрдэг байсан. Намайг өвтгөхийн тулд чамд илүү их чармайлт хэрэгтэй болох нь дээ.
Райли түүний уриалан дуудахыг хүлээж авлаа. Тэрбээр арагшаа ухраад Орины нүүрэнд дундуур хүчтэй өшиглөв. Энэ удаа Орин орь дуу тавин ёолж, амнаасаа хугарсан шүд нулимж хаялаа.
Түүний нүүрэн дээрх инээмсэглэл алга болжээ.
Амьсгаадсаар зогсох Райлид түүний өвдөж байгааг хараад өрөвдөх сэтгэл огтхон ч төрсөнгүй. Энэхүү араатныг удаан зовоож шаналган үхүүлсэн ч өөрт нь харамсах сэтгэл төрөхгүй гэдгийг тэр мэдэрчээ.
Яагаад болохгүй гэж? хэмээсэн бодол түүнд дахиад төрөв.
Ингэж бодох шалтгаан түүнд байлаа. Учир нь түүний Райн, Эприл хоёрт хийсэн зүйлийг тэр хэзээ ч өршөөж уучилж чадахгүй. Түүнчлэн үйлдсэн хэргээ далдаж худлаа мэдүүлэг өгсөн байлаа ч түүнийг эсэргүүцэж шалгах хүн гарахгүй гэдгийг тэр мэдэж байлаа. Гэвч Эприл, Райн хоёр түүний үйлдсэн хэргийг сэтгэл дотроо тээж амьдрах хэрэгтэй болно. Тэгвэл тэд энэ хэргийн хам хэрэгтнүүд болно гэсэн үг. Тэд ийм зовлон амсах ёсгүй.
Райли хутгаа буулгалаа. Тэрбээр Орины нүд рүү эгцэлж хараад
- Орин Роудс, чамайг баривчиллаа хэмээн хэлэв.

_________________
Sakura


Top
   
PostPosted: Apr.11.19 11:41 pm 
Offline
Давамгайлагч Гишvvн
Давамгайлагч Гишvvн
User avatar

Joined: Jul.30.06 7:33 am
Posts: 899
Location: Holland
Quote:
Том өрөөг хянасан байрлалд :frog:.
You are very smart!!!

_________________
Sakura


Top
   
PostPosted: Apr.11.19 11:45 pm 
Offline
Гишvvн
User avatar

Joined: Aug.25.03 11:36 am
Posts: 6485
Quote:
You are very smart!!!
:king:

_________________
:f01:


Top
   
PostPosted: Apr.12.19 8:17 am 
Offline
Жинхэнэ Гишvvн
Жинхэнэ Гишvvн

Joined: Mar.02.19 4:48 pm
Posts: 24
өө дөө алчихгүй би бол эхлээд хоёр хөлийг нь тасдаж орхино ядаж л амьд үлдлээ гэхэд дахиж хүн алж чадахгүй


Top
   
PostPosted: Apr.12.19 11:10 am 
Offline
Yнэн Дийлцэн Гишvvн
Yнэн Дийлцэн Гишvvн

Joined: May.10.10 2:23 am
Posts: 812
Хатчер гэж нэг явдал гүйдэл нь баригддаггүй, бараа туруу нь харагддаггүй хүн бнаа, нэг бодоход алуурчин ч юм шиг, эсвэл аврагч ч юм шиг.


Top
   
PostPosted: Apr.12.19 11:24 am 
Offline
Гишvvн
User avatar

Joined: Aug.25.03 11:36 am
Posts: 6485
Quote:
би бол эхлээд хоёр хөлийг нь тасдаж орхино ядаж л амьд үлдлээ гэхэд дахиж хүн алж чадахгүй
Хоёр хөлөөрөө биш гараараа л хүн ална шд :razz:.

_________________
:f01:


Top
   
PostPosted: Apr.12.19 4:53 pm 
Offline
Давамгайлагч Гишvvн
Давамгайлагч Гишvvн
User avatar

Joined: Jul.30.06 7:33 am
Posts: 899
Location: Holland
Бүлэг 40

Роудс учрыг нь гүйцэд ойлгоогүй ч түүний царай аймшигтай хувирч өөрчлөгдлөө.
Райли гар утсаа гаргаж 911 рүү залгаж
- Намайг ХМТ-ны мөрдөгч Райли Пэйж гэдэг. Надад цагдаа нар болон эмнэлгийн тусламж хэрэгтэй. Би нэг аюултай гэмт хэрэгтэнг баривчилсан. Нэг мөрдөгч алагдсан. Алуурчин шархдсан, энд бас нэг шархдсан өөр хүн байгаа.
911-ийн ажилтан хэрэг гарсан газрын хаягийг авлаа.
Райли дараа нь Эприл, Райн хоёрт туслахаар шат руу хурдан очив. Тэгтэл тэр шатны доор зогсож буй нэг хүнийг олж харлаа.
Түүнийг хараад зогсож буй хүн бол Шэйн Хатчер ажээ.
Райли өөрийн эрхгүй сугалсан гар буугаа түүн рүү чиглүүлэв.
Хатчер хоёр гараа урагшаа сунгаж алгаа дэлгэж харуулаад
- Надад зэвсэг байхгүй. Чи юу хиймээр байна? гэж хэллээ.
Райли хөдөлж чадсангүй, тэрбээр шийдвэр гаргах чадваргүй болжээ. Уул нь Хатчерыг баривчлах нь түүний үүрэг билээ. Тийм учраас Райли түүнийг одоо үхсэн амьд байх нь хамаагүй шууд баривчлах ёстой. Хатчерыг амьд үлдээхийн тулд бага зэрэг шархдуулж болох юм. Райли түүний бүдүүн гуя руу буудах хэрэгтэй байлаа.
Гэвч тэр буудаж чадсангүй. Хатчер хэдийгээр араатан ч гэлээ, тэр өөртэй нь тайлбарлахын аргагүй нэг төрлийн хачин холбоотой үүсгэжээ. Түүнээс гадна хэрэв Хатчер Роудсыг саатуулж тогтоогоогүй бол Эприл, Райн хоёрт юу тохиолдох байсан бол?
- Чамд надаас мэдэхийг хүссэн асуулт байгаа гэж Хатчерыг хэлэхэд Райли толгой дохилоо. Түүний толгойд элдэв янзын асуулт эргэлдэх ажээ. Тэгтэл Хатчер
- Болж байна, асуу л даа гэж Шэйн хэлэв.
- Чи Орины явсан газар болгон байсан. Чамд түүнийг алах боломж зөндөө байсан. Дөнгөж сая чи түүнийг алж чадах байлаа. Гэтэл чи түүнийг яагаад алаагүй юм бэ?
Хатчер мөрөө хавчаад
- Тэгвэл чи яагаад түүнийг алаагүй юм бэ? Энэ харин яг таарсан асуулт биш гэж үү? хэмээн асуув.
Яагаад ч юм Райли дагжтал чичирч эхэллээ.
- Би чамтай адилгүй болохоор түүнийг алаагүй. Би араатан биш.
Хатчер түүнд үл итгэсэн шинжтэй тачигнатал хөхрөв.
- Өө, больж үз Райли. Чи сайхан сэтгэлтэй учраас тэр муу новшийн амийг өршөөсөн гэж л битгий хэлж үзээрэй.
Түүний хэлсэн үг Райлиг цохиод авах шиг болов. Хатчерын зөв гэдгийг тэр мэджээ. Түүний Орин Роудсыг тамлаагүйн гол шалтгаан бол Эприл, Райн хоёрт санаа зовсноос л болсон. Тэрбээр Орин Роудсыг өвтгөхийг хүссэн дур хүсэл одоо ч бүрэн гүйцэд унтраагүй байлаа.
- Миний чамаас өөрөөсөө асуугаарай гэсэн асуултыг санаж байна уу? Би аль хэдийн... болчихсон уу? Эсвэл болж байгаа юм болов уу? Ингэхэд байна аа, чамайг энэ асуултын хариуг олсон гэж би бодож байна. Чи одоо... болж байгаа. Энэ чиний сэтгэл дотор аажмаар бүрэлдэж байсан. Чи үүнийг араатан гэнэ үү, эсвэл хүссэнээрээ нэрлэж болно. Одоо чамд ийм хүн болоход нэг их хугацаа шаардагдахгүй биз.
Райли түүнийг буруу бодож байна гэж хэлэхийг хүссэн боловч хэлж чадсангүй. Хатчер нүүр дүүрэн инээмсэглээд
- Чи надад өртэй шүү, Райли Пэйж гэж хэлэв.
Дараа нь тэр цааш алгуурхан эргэж шатнаас холдож алга боллоо.
Райли түүний араас очиж баривчлах ёстой гэдгээ мэдэж байсан ч өөрийгөө хүчилж чадсангүй. Тэр бас үүнийг хийж чадах эсэхээ мэдэхгүй байсан бөгөөд тэр энэхүү бодлоосоо маш их айжээ.

_________________
Sakura


Top
   
PostPosted: Apr.13.19 12:34 am 
Offline
Yнэн Дийлцэн Гишvvн
Yнэн Дийлцэн Гишvvн

Joined: May.10.10 2:23 am
Posts: 812
өөрөө эрэн сурвалжлагдаж бж бас хэн нэгнийг мөрдөж мөшгиж явна гэдэг баргийн хүний хийх ажил биш шүү, Хатчер мэргэжлээ буруу сонгоцийн


Top
   
PostPosted: Apr.13.19 10:17 am 
Offline
Жинхэнэ Гишvvн
Жинхэнэ Гишvvн

Joined: Mar.02.19 4:48 pm
Posts: 24
заза ямартай ч аюул нь үгүй боллоо


Top
   
PostPosted: Apr.13.19 5:33 pm 
Offline
Давамгайлагч Гишvvн
Давамгайлагч Гишvvн
User avatar

Joined: Jul.30.06 7:33 am
Posts: 899
Location: Holland
* * *
Райли зочдын өрөө рүү хурдан гүйж очлоо. Тэрбээр Эприлд хандаж
- Бүх зүйл сайхан болно. Тэр чамайг өвтгөж чадахгүй хэмээн хэлэв.
Эприлийг хүлсэн туузыг салгахаар оролдох үед түүний хоёр гар салганан чичрэх ажээ. Тэгтэл Эприл
- Эхлээд аавыг очиж хар гэж хэллээ.
Эприлийн зөв гэдгийг мэдсэн тэрбээр Райн руу хурдан очиж амыг нь тагласан гаргаж авав. Райн аяархан гиншихийг сонсоод түүний санаа амарлаа. Тэр ухаан оржээ.
Райли дахиад Эприл рүү буцаж очин туузыг бүр мөсөн салгаж хаяв. Эприл бүрэн тайвширч чадаагүй боловч аавынх нь хүлээсийг тайлж буй ээждээ туслахаар очлоо. Тэр хоёр бүрэн гүйцэд ухаан ороогүй Райныг буйдан дээр хэвтүүлэв.
Тэгтэл түргэн тусламжийн тэрэгний дохио хангинах сонсогдлоо. Райли бас шатаар өгсөж буй хөлийн чимээг сонсоод гар буугаа өөрийн эрхгүй сугалав. Тэрбээр өрөөнд гүйхээрээ олж ирсэн Биллийг хараад уртаар шүүрс алдлаа. Райлигийн таамаглаж байснаар Билл түүнд туслахаар хаана байгааг нь олж мэджээ. Гэхдээ түүнийг ийм хурдан ирнэ гэж бодоогүй билээ.
- Та нар зүгээр үү? хэмээн Билл асуулаа.
Райли яагаад ч юм хариу хэлж чадсангүй. Түүний мэдэж байгаагаар тэр одоо илүү их чармайх шаардлагагүй болжээ. Тэрбээр Биллийн гарт тэврүүлж мэгшин уйлав.
Хэдэн минут өнгөрсний дараа Райли түргэн тусламжийн тэрэгний дэргэд Райны биеийн байдлыг хянаж байгаа эмнэлгийн ажилтныг хараад зогсож байлаа.
- Түүний бие ямар байна? хэмээн түүнийг асуухад эмнэлгийн ажилтан
- Тэр зүгээр болно. Тархи нь доргисин байна, гэхдээ түүний гавлын яс цуурч хүнд гэмтэл авсан учир эмнэлэгт хэд хоноод гарч магадгүй гэж би бодож байна.
Райлигийн санаа зэрэг тайвширч Райны гараас атгалаа. Райны ухаан орон гаран байгаа бололтой, харцаа Райли дээр тогтоож чадсангүй. Тэрбээр үг хэлэх гэж оролдон уруулаа хөдөлгөхийг хараад Райли тонгойлоо.
- Райли, ийм юм болдог гэж би огт бодож байгаагүй. Би үүнийг үнэхээр мэдээгүй.
Райлиг хариу хэлж амжихаас өмнө эмнэлгийн баг Райныг түргэн тусламжийн тэргэнд оруулав. Райли тэр юу хэлэхийг хүссэн юм бол хэмээн дотроо бодож зогслоо. Тэр Райлигийн хийдэг ажлыг ойлгож эхэлснээ илэрхийлэхийг хүссэн юм болов уу?
Ямартай ч тэр хүнд гэмтэл аваагүйд Райли тайвширчээ. Эприлийн биеийн байдал ч гэсэн бас сайн байгаа. Одоо харин тэр өөрөө Квантикогийн удирдлагуудтай учраа ололцох хэрэгтэй.
Тэр эргээд ажлаа хийж чадах болов уу?


Бүлэг 41

Дараа өдөр нь Райли Квантикод хурал дээр тайлангаа тавилаа. Хуралд Карл Валдер, Брент Мередит хоёроос гадна Билл, Эмили Крэйгтон болон Крэйг Хуан нар оролцжээ.
Тэрбээр Чинкотэйкт гарсан хэрэгт Шэйн Хатчер ямар үүрэг гүйцэтгэснийг тэд нарт тайлбарлав. Ялангуяа Орин Роудсыг хүлж, зодсон арга барилыг тодорхой дүрслэн ярьжээ. Гэвч тэр Хатчертай шатан дээр тааралдаж үг солилцсоноо хэлсэнгүй. Тэр үед Хатчерын түүнд хэлсэн үг санааг нь зовоосоор байжээ.
Энэ чиний сэтгэлийн гүнд аажмаар бүрэлдэж ирсэн. Чи үүнийг араатан гэнэ үү, эсвэл хүссэн нэрээрээ нэрлэж болно.
Rайлиг ярьж дуусахад бүгд чимээгүй суулаа. Эцэст нь Брент Мередит ам нээж
- Нэг зүйл тодорхой боллоо. Хатчер Орин Роудстай хамтраагүй юм байна. Харин ч түүний эсрэг зогсож байжээ хэмээн хэлтэл Валдер
- Шууд дүгнэлт гаргах хэрэггүй гэж бухимдсан байртай хэлээд
- Хатчер одоо хүртэл чөлөөтэй сэлгүүцэж яваа, тэр маш аюултай. Тэр аль хэдийн нэг хүн алсан. Хатчер Синг Сингийн ном зөөдөг ачааны тэрэгний жолоочийг алсан гэлээ.
- Эрхэм ээ, надад арай өөрөөр бодох шалтгаан байгаа хэмээн Райлигийн хэлэхийг сонсоод Валдер түүнийг үзэн ядсан харцаар ширэв татав.
- Жолооч түүнийг оргуулах ажиллагаанд гар бие оролцсон. Тэр хангалттай хөлс авч энэ улсаас зугтаж гарсан гэдэгт би итгэлтэй байна гэж Райли ярилаа.
Валдер Райли руу харж
- Чамд ингэж бодох шалтгаан байгаа гэсэн үү? хэмээн асуув.
Өрөөнд хэсэг чимээгүй боллоо. Шэйн Хатчерын түүнд өгсөн наран шарлагын газар дээр амарч буй жолоочийн гэрэл зургийг тэд нарт үзүүлэх эсэхдээ Райли эргэлзэв. Тэгтэл Валдер
- Мөрдөгч Пэйж, чи миний өгсөн тушаалыг удаа дараалан зөрчсөн гэлээ.
Райли санаа алдав. Тэр одоо ажлаасаа халагдах болов уу? Гэнэт Билл ам нээлээ.
- Эрхэм ээ, намайг сонсооч. Хэрэв Райли таны тушаалыг дагасан бол ийм үр дүнд хүрэх байсан болов уу?
Энэ яг цагаа олсон үг байсан учраас Райли инээдээ барих хэрэг гарав. Валдер байнга алдаа гаргаж явдаг. Райли хэрэв түүний тушаалыг дагадаг байсан бол Роудс одоо хүртэл чөлөөтэй сэлгүүцэж явах байсан биз. Валдер Биллийн тавьсан асуултанд хариу хэлж чадсангүй. Тэрбээр
- Мөрдөгч Пэйж, чамайг Хатчерыг мөрдөх ажиллагаанд оролцуулна. Чи түүнийг бусдаас илүү сайн мэддэг. Одооноос эхлээд мөрдөгч Кррэйгтон, Хуан та гурав Хатчерыг ангуучилж баривчилна хэмээн хэллээ.
Райли хэдийгээр ил хэлээгүй ч Валдерын өгсөн шинэ тушаалыг дотроо хүлээн зөвшөөрөв. Түүний зөв. Райли үнэхээр Хатчерт дэндүү их ойртсон. Тэрбээр Хатчерыг баривчлах зүрх хүрэх эсэхээ ч мэдэхгүй байлаа. Түүнээс гадна энэхүү даалгавар биелэгдэх боломжгүй. Шэйн өөрөө хүсэхгүй л бол тэр хэзээ ч олдохгүй гэдгийг Райли мэдэж байжээ. Крэйгтон, Хуан, ер нь хэн байлаа ч энэ ертөнц дээр түүнийг олох аз завшаан хэнд ч олдохгүй.
- Намайг юу хийгээсэй гэж та болдож байна, эрхэм ээ? хэмээн Райли асуулаа.
Валдер ширээний тавцанг хуруугаараа бөмбөрдөх сууснаа эцэст нь
- Дараагийн даалгавар өгөх хүртэл хүлээж бай. Би чамайг тун удахгүй өөр нэг хэрэг мөрдөлтөнд томилно гэж хэлснийхээ дараа бүх хүмүүст хандаж
- Өнөөдрийн хурал дууслаа. Та нарыг ажлаа сайн хийж гүйцэтгэсэнд би талархаж байна хэмээн нэмж хэлэв.
Хурал дууссаныг зарлах үед Райли инээмсэглэж суугаа Билл, Мередит хоёртой харц солилцлоо. Райлиг халагдалгүй ажилдаа үлдэж чадсанд тэр хоёрын санаа амарсан бололтой.
Түүнээс гадна тэр хоёр өөрөөр нь бахарч байгаа нь илт харагдах ажээ. Учир нь тэр өөр ямар ч мөрдөгчийн гаргаж чадаагүй амжилтанд хүрч чадсан.
Хамгийн гол нь Райлигийн хүндэтгэж хайрлаж явдаг, өөрийг чимээгүй ажиглаж суугаа энэ хоёр хүн удирдлагынхаа хүнд суртлыг ч үл тоон түүнийг байнга дэмждэг билээ.

_________________
Sakura


Top
   
PostPosted: Apr.13.19 9:29 pm 
Offline
Давамгайлагч Гишvvн
Давамгайлагч Гишvvн

Joined: Feb.27.13 5:20 pm
Posts: 887
Баярлалаа.Наран эгчээ.Энэ бүлгийн амь голыг таслалгүй уйгагүй авж байгаад чинь.

_________________
Х Ү С


Top
   
PostPosted: Apr.13.19 10:04 pm 
Offline
Жинхэнэ Гишvvн
Жинхэнэ Гишvvн

Joined: Mar.02.19 4:48 pm
Posts: 24
баярлалаа Наран эгчээ таны орчуулж байгаа номыг унших гэж л ийшээ орж ирж байна даа нэрээ энийг дуусахаар нөгөө шилтгээний нууц номныхоо дараагийн номыг нь оруулаад өг тэгэх үү? яг миний сонирхдог төрлийн зохиол даанч Монголд тиймэрхүү зохиол олдохгүй юм аа please


Top
   
PostPosted: Apr.14.19 10:32 am 
Offline
Жинхэнэ Гишvvн
Жинхэнэ Гишvvн

Joined: Mar.06.18 9:16 pm
Posts: 27
Билл гоё хэлсэн шүү


Top
   
PostPosted: Apr.14.19 1:54 pm 
Offline
Эзэрхийлэгч Гишvvн
Эзэрхийлэгч Гишvvн
User avatar

Joined: Jun.19.02 4:11 pm
Posts: 926
Location: closer than your breath
za margaash s unshij ehliidaa haana zogsloo omg barag duusahjiishtee

_________________
a perfect machine


Top
   
PostPosted: Apr.15.19 11:18 am 
Offline
Yнэн Дийлцэн Гишvvн
Yнэн Дийлцэн Гишvvн

Joined: May.10.10 2:23 am
Posts: 812
Хатчер ч том юмаа, өөрөө хүсэхгүй бол баригдахгүй, гэтэл эрх чөлөөтэй явж болох бтал өөрөө хүсэж шоронд суух хүн хир олон байх бол


Top
   
PostPosted: Apr.15.19 12:04 pm 
Offline
Нутаг Нугын Шvтээн Гишvvн
Нутаг Нугын Шvтээн Гишvvн
User avatar

Joined: Apr.15.02 5:54 pm
Posts: 791
Location: Japan, Tokyo
Amraltaaraa mgld irchihsen bgaa bolohoor orj unshij amjihgui bna shuu. Naran maani ovoo ch yavuulchihaj. Bayarlaj bgaa shuu.

_________________
...


Top
   
PostPosted: Apr.17.19 10:14 am 
Offline
Жинхэнэ Гишvvн
Жинхэнэ Гишvvн

Joined: Mar.02.19 4:48 pm
Posts: 24
өө наран эгчийгээ нүдээ ширгэтэл хүлээж байна да


Top
   
PostPosted: Apr.17.19 12:44 pm 
Offline
Yнэн Дийлцэн Гишvvн
Yнэн Дийлцэн Гишvvн

Joined: May.10.10 2:23 am
Posts: 812
Quote:
өө наран эгчийгээ нүдээ ширгэтэл хүлээж байна да
харин тэххх


Top
   
Display posts from previous:  Sort by  
Post new topic  Reply to topic  [ 1111 posts ]  Go to page Previous 139 40 41 42 43 Next

All times are UTC+09:00


Who is online

Users browsing this forum: No registered users and 3 guests


You cannot post new topics in this forum
You cannot reply to topics in this forum
You cannot edit your posts in this forum
You cannot delete your posts in this forum
You cannot post attachments in this forum

Search for:
Jump to:  

Copyright Asuult.NET © 2000-2015.
Administrative Contact: Khundaga Khurelbaatar [hundaga@hotmail.com]
Tel: 1-888-303-4927, Fax: 1-888-406-2264.
Powered by phpBB © 2000-2015 phpBB Group. Powered by phpBB® Forum Software © phpBB Limited