#AsuultSambar :

ASUULT.NET - МОНГОЛ УЛС МАНДАН БАДРАГ!
It is currently May.25.19 8:28 pm

All times are UTC+09:00




Post new topic  Reply to topic  [ 1106 posts ]  Go to page Previous 139 40 41 42 43 Next
Author Message
PostPosted: Apr.04.19 1:04 am 
Offline
Хvндэт Гишvvн
Хvндэт Гишvvн

Joined: Dec.23.12 1:40 pm
Posts: 160
Райли Пэйжид хэрэг мөрдөхөд тулгардаг хамгийн гол бэрхшээл Валдер гэдэг дарга нь юм биз дээ


Top
   
PostPosted: Apr.04.19 9:22 pm 
Offline
Давамгайлагч Гишvvн
Давамгайлагч Гишvvн
User avatar

Joined: Jul.30.06 7:33 am
Posts: 899
Location: Holland
Бүлэг 33

Тэднийг овор ихтэй SUV машинаараа Эверглэйдсэд хүрэлцэн ирэхэд Райлигийн хамаг мэдрэл хөвчирлөө. Тэрбээр энд маш том хэрэг өрнөнө гэдгийг мэдэж байснаас гадна Бас Орин Роудсын олныг цочирдуулсан үйл явдал хурдан дуусна гэдэгт итгэлтэй байв.
Райли Жэйк Криваро болон сум үл нэвтрэх хантааз өмссөн хэдэн рэнжер, цагдаа нартай хамт явж байлаа. Рэнжэрүүдийн ахлах Вилбур Стрэйт жолоо барьж явлаа. Тэдний ард бас нэг SUV дотроо дүүрэн рэнжер, цагдаа нарыг суулгачихсан дагаж явна.
Зам усны эргээс намхан бутлаг ургамлаар зааглагджээ. Райли тэдний урд нисэж буй цагаан өнгийн хотон шувууг хараад өөр нөхцөл байдалд явж байсан бол энэхүү аялал өөрт нь их таалагдах байсан даа хэмээн дотроо бодлоо. Тэр бас усны эрэг дагуу ургасан хулс харах шиг болсон ч орооцолдсон их бутлаг ургамлаас сайн ялгаж чадсангүй. Харуй бүрий болж гэгээ тасрах үед тэр усны эрэг дээр замаар явж өнгөрөх машинуудыг аймшигтай нүдээрээ ширтэн хэвтэх аллигаторуудыг олж харлаа. Тэрбээр энд ганц бие явган аялагч гэнэт алга болох тохиолдол гарч болно гэдгийг ойлгожээ.
Хоёр суудлын тэрэг яг одоо ХМТ-ны тийрэлтэт онгоц газардсан талбай руу орж ирлээ. Онгоцны бөөрөнд байдаг хаалга онгойж, Билл шатаар уруудан халуу шатан уур савсах цардмал талбай дээр буулаа. Тэр сум үл нэвтрэх хантаазаа мөрөн дээрээ сул тохжээ.
Райли Билл рүү хурдан гүйж очлоо. Тэрбээр
- Цагтаа амжиж ирсэнд би их баяртай байна гэж хэлсэнд Билл мөрөн дээр нь зөөлөн алгадаж инээмсэглээд
- Хэн ийм зүйлээс хоцрохыг хүсэх билээ хэмээн хэлэв.
Тэр хоёр машинд суулаа. Стрэйт машинаа асаан хурдаа огцом аван давхиж эхлэх үед Райли Жэйкийг Биллд танилцуулав. Хоёр эр өөрсдийнхөө тухай Райлигаас байнга сонсож байсан боловч урьд өмнө нь нүүр тулж уулзаж байгаагүй ажээ. Тэд хоёр биендээ таалагдана гэдэгт Райли итгэлтэй байлаа.
Одоо дэргэд нь Жэйк, Билл хоёр байгаа болохоор Райлигийн сэтгэл үнэхээр хөнгөрчээ. Түүний хувьд тэр хоёр ажиллах хугацаандаа хамт ажиллаж байсан хамгийн эрхэм хүмүүс ажээ. Одоо тэд бүгдээрээ хамт ажиллаж байгаа учир үнэхээр сайхан байлаа.
Bиллийг хантаазаа өмсөж байх үед Райли нөгөө байшингийн зургийг гаргаж ирлээ, Бийл зургийг авч гар чийдэнгийн гэрэл тусгаж харав.
- Филадельфияд Роудс руу нэг хүн захиа илгээсэн байсныг чи санаж байна уу? хэмээн Райли асуулаа.
- Үүнийг чи тэр байшин мөн гэж бодож байгаа юм уу?
- Ийм байх боломжтой. Энэ зургийг би Жексонвиллийн машины зогсоол дээрээс олсон. Бас Өмнөд Каролинд тэр Эверглэйдсийн тухай мэдээллийг сонирхож байсан.
Билл толгойгоо алгуур дохиод
- Бид түүнийг олох юм шиг байна гэж хэлэхэд Райли
- Би ч гэсэн үүнд найдаж байна гэлээ.
Хэдэн минутын дараа ахлагч Стрэйт машинаа хаалт хийж цоожилсон салаа замын эхэнд аваачиж зогсоогоод
- Бид ирчихлээ гэж хэлэв. Тэрбээр машинаас бууж цоожны гинжийг төмөр таслагчаар тасалж, дараа нь машиндаа эргэж суугаад цааш хөдөллөө. Машин элсэнд дарагдсан бартаа ихтэй замаар оров.
- Энэ замаар удаан хугацааны турш хүн, машин яваагүй юм шиг байна гэж Райлиг хэлэхэд ахлагч Стрэйт
- Хүмүүс наашаа ихэвчлэн машины оронд гулгадаг завиар ирдэг юм гэж хэллээ.
Эцэст нь нэг байшингийн бараа харагдсанд Стрэйт машинаа зогсоож, их гэрлээ унтраав. Хоёр дахь машин бас тэдний дэргэд ирж зогслоо. Хашир болгоомжтой арван хүнээс бүрдсэн баг машинаас бууцгаав.
Гадаа бүрэнхий болсон байлаа. Райли тэдний урд зам дээр мөлхөж яваа бараан өнгийн могойг арайхийн ялгаж харжээ. Ахлагч Стрэйт хамгийн түрүүнд урагшилж, араас нь Билл, Жэйк, Райли болон багийн үлдсэн гишүүд дагалдан явлаа. Тэд байшин руу чимээ гаргалгүй болгоомжтой гэтлээ. Яг тэр үед Райли байшинг усанд их ойрхон барьсныг мэдэж авлаа. Роудс мэдээж энд гулгадаг завиар ирсэн байж таарна. Тэр магадгүй завиа энэ шигүү ургасан зэгсэн дунд хаа нэгтээ нуучихсан биз.
Райлигийн бүх бие хөлөрчээ. Тэрбээр энэхүү дулаан уур амьсгалаас болоогүй, харин хамаг мэдрэл нь хөвчирснөөс болсон гэдгийг мэдэж байлаа. Райли усны мандал руу гар чийдэнгээ тусгавал хачин хүмүүс ойртож буйг ажиглан хэвтэх аллигаторуудыг олж харав. Тэд амаа нэгэн зэрэг том ангайлгаснаа алгуурхнаар усан доор шумбаж орцгоов.
Ахлагч Стрэйт багийн бүрэлдхүүнээ нэг дор цуглуулсны дараа тэд оногдсон байраа эзэлж байшинг бүслэхээр тал бүр тийш тарцгаалаа. Бүрэнхийд сүүмэлзэх тэрхүү байшин түүний зурган дээр харсан цагаан өнгийн баганас бүхий тавцангаар хүрээлэгдсэн, хүн амьдрах зориулалттай улаан тоосгон байшин мөн ажээ. Байшин зурган дээр харагдаж байснаасаа овор ихтэй, том цонхнууд нь хагарч, цуурсан хана туурганд нь олон нүх гарсан харагдана.
Үлгэр домгийн мэт энэхүү орчин Райлид нэгэн дүр зургийг санагдууллаа. Энэ байшинд сайн чанарын хувцсаар гоёсон танхай этгээдүүд амьдарч байсан цагаас хойш хичнээн хугацаа өнгөрсөн юм бол? Энд хичнээн олон гэмт үйлдлийг төлөвлөж байсан бол? Энэ газар нутагт хичнээн олон хүн амины хэрэг гарсан бол?
Орин Роудсэд энд гэртээ байгаа юм шиг санагдах нь мэдээж хэмээн Райли бодлоо. Байшин дотор нэг ч асаалттай гэрэл харагдаагүй ч тэр энд хаа нэгтээ нуугдаагүй гэсэн үг биш.
Стрэйт түүнд мегафон (цагаан хоолой, чанга яригч. орч) өглөө. Райли мегафоныг өргөж
- Орин Роудс, ХМТ-ны мөрдөгч Райли Пэйж ярьж байна. Бид байшинг бүсэлсэн. Гараа дээш нь өргөөд урд хаалгаар гарч ир хэмээн чанга дуугаар орилов.
Түүний дуу хоосон байшин дотор болон байшинг хүрээлсэн ойн дунд цуурайтаж сонсогдлоо. Гэн ч хариу өгсөнгүй. Гэвч Райли үүнд огтхон ч гайхсангүй. Харин дараа нь юу тохиолдохыг тэр тааварлаж чадсангүй. Тэнд Орин Роудс ганцаархнаа байгаа юу, эсвэл хамтрагчидтайгаа тэдний дайралтыг хориглохоор зэхэж байгаа юм болов уу? Арай тэнд Шэйн Хатчер бас байгаа юм биш биз? Райли дахиад ориллоо.
- Би дахиад давтаж хэлье. Гараа өргөөд гадагшаа гар.
Дахиад хариу өгсөнгүй. Райли, Билл, ахлагч Стрэйт нар харц солилцсоноо галт зэвсгээ гаргалаа. Тэр гурав шаардлага гарвал байшинд нэвтэрч орохоор тохиролцсон ажээ. Багийн бусад гишүүд хэн нэгэн байшингаас зугтаж гарахаас сэргийлж гадаа хүлээх ёстой байлаа. Тэр гурвыг байшингийн өргөн тавцан дээр гарч иртэл араас нь гүйцэж ирсэн Жэйк Криваро Райли руу дүрсгүйтэж буй хүүхдийн царай гарган инээмсэглэв.
Гэнэт Райлигийн санаа зовж эхэллээ. Энэ төлөвлөгөөнд багтаагүй байсан. Хоёр өвдөг нь муу, сайн харж чадахгүй, бас сонсголын болон зүрхний хэм тохируулагч аппарат зүүсэн Жэйк тэдэнтэй нэгдэх нь сайхан санаа гэж үү?
Одоо мэтгэлцэж байх цаг биш хэмээн тэр бодлоо. Түүнээс гадна Жэйк юу мэдэрч байгааг тэр сайн ойлгожээ. Тэтгэвэрт гараад олон жил болсон хэдий ч тэр гарсан боломжийг алдахыг хүсээгүй. Дайралтанд биечлэн оролцохоор тэсэн ядан хүлээж зогсох Жэйкийг хараад Райли уурлаж чадсангүй.
Райлигийн удирдлага дор бяцxан багийнхан хоёр хавтастай хаалгыг чахруулан онгойлголоо. Тэд өргөн хаалгаар цувралдаж ороод зэвсэг болон гар чийдэнгээ бэлэн барьсан хэвээрээ онгорхой хаалга нэг бүрийг шалган харлаа. Дараа нь тэд дороо зогсож чимээ чагнав. Байшинд амьд амьтан байгаа гэмээр ямар ч чимээ сонсогдсонгүй. Байшин гадаа харагдаж байснаасаа илүү том зайтай, бас ямар нэг учир битүүлэг зүйл агуулж байгаа юм шиг санагдана.
Ахлагч Стрэйт
- Бид өрөөнүүдийг шалгаж үзэх хэрэгтэй гэж хэллээ,
Гурван эр өрөө нэг бүрийг шалгахаар тарж явцгаав. Райлигийн гар чийдэнгийн гэрэл дээшээ дээврийн хөндий рүү гардаг спирал хэлбэртэй шатан дээр туслаа. Тэрбээр дээшээ өгсөв. Шат гадагшаа гардаг балконы хажуугаар өнгөрснөө хос хавтас бүхий хаалганд тулж ирлээ. Райли хаалганы нэг хавтсыг болгоомжтой түлхэн харанхуйлсан өндөр цонхтой том өрөө рүү орлоо. Тэгтэл түүний гар чийдэнгийн гэрэл өрөөний голд харагдах нэг зүйлийг хальт гэрэлтүүлэв. Райли дороо зогсоод нөгөө зүйлийг сайн харахаар гэрлээ тусгалаа. Тэнд цааш нь харуулж тавьсан жирийн нэг түшлэгтэй сандал харагдана. Сандал дээр нэг хүн сууж байлаа. Тэрбээр эр хүн байх бөгөөд толгойгоо хажуу тийшээ эвгүй байрлалд гэлжийлгэсэн ажээ.
- Орин Роудс мөн үү? хэмээн Райли ширүүн асуулаа.
Гэвч энэ хүн Орин Роудс биш гэдгийг тэр яагаад ч юм мэдэрчээ. Өрөөнд андуурахын аргагүй танил өмхий үнэр ханхална. Сандал дээр сууж буй хүн нас бараад олон өдөр болжээ.

_________________
Sakura


Top
   
PostPosted: Apr.04.19 11:10 pm 
Offline
Давамгайлагч Гишvvн
Давамгайлагч Гишvvн
User avatar

Joined: Jul.30.06 7:33 am
Posts: 899
Location: Holland
* * *
Райли өрөөнд өөр хэн нэгэн байгаа эсэхийг сайн шалгахаар чийдэнгийн гэрлээ эргэн тойрондоо тусгаж харав. Дараа нь тэр доор байгаа нөхдөө дуудлаа.
- Би эндээс нэг зүйл оллоо.
Шатаар өгсөх хөлийн алхаанууд сонсогдох үед Райли сандлын цаана гарч зогсов. Тэнд эрэгтэй хүн сууж байлаа. Түүний нүд, ам онгорхой харагдана. Арьсны хувирсан өнгө, цогцосны ялзралын үнэрээс дүгнэж үзвэл энэ хүн нас бараад хамгийн багадаа хоёр хоносон бололтой. Тэрбээр Өмнөд Каролин болон Апекс хотод алагдсан хүмүүсийн нэг адил түүнийг сумаар юу ч үгүй сийчиж хаясан байлаа.
Ялзралын өмхий үнэрээс Райлигийн дотор муухайрч, огиулж эхлэв. Тэрбээр сураггүй алга болсон явган аялагчийг олсон гэдэгтээ огт эргэлзсэнгүй. Энэ хүн матранд бариулсангүй, бас энэхүү онгон зэрлэг байгалд амьдардаг зэрлэг амьтдын хоол болсонгүй, харин тэрхүү галзуу солиотой амьтны тохиолдлын хохирогчдын нэг болсон ажээ.
Гэхдээ Орин Роудс хаана байгаа юм бол? хэмээн Райли өөрөөсөө асуулаа.
Билл, Жэйк, Стрэйт нарыг дэргэд нь ирэх үед Райли ам хамраа нусны алчуураар таглаад цогцсыг шалгаж эхлэв.
- Түүнийг энд алсан юм шиг байна уу? гэж ахлагч асуулаа.
Райлид энэ үнэхээр цагаа олсон зөв асуулт шиг санагдав. Роудс баримталдаг зарчмаа хадгалсан хэвээрээ юу? Райли олж харсан зүйлсээ нэг бүрчлэн зааж ярьж эхэллээ.
- Роудс хохирогчдоо зугтахаар оролдох бүрт удаан өвтгөж, тамладаг. Гэтэл сандлын дэргэд, цогцосны эргэн тойронд цусны мөр харагдахгүй байна. Тэр энд үхээгүй юм байна.
Жэйк бас цогцос руу зааж
- Түүний хувцас урагдаж бохиртсон байна. Роудс түүний духанд сүүлчийн сумаа зоох хүртэл гадаа араас нь мөшгиж байсан бололтой гэлээ.
- Тэгсэн байна хэмээн Райли түүний үгийг баталж хэлээд
- Дараа нь Роудс цогцсыг энд авчирчээ, Явган аялагч бие жижигтэй болохоор Роудс үүнийг ганцаараа дөнгөчих байсан хэмээн нэмж хэлэв.
Билл хохирогчийн хүрэмний халаасанд гараа шургуулснаа
- Энд нэг юм байна гэлээ. Тэрбээр нэг дугтуй гаргаж ирэв. Дугтуйн дээр хаяг бичээгүй байсан боловч энэ бол өөрт нь зориулсан захиа гэдгийг Райли шууд гадарлажээ. Билл ч гэсэн ингэж бодсон шинжтэй харагдана. Тэрбээр захиаг түүнд өгөв. Райли дугтуйг задаллаа. Хуудас цаасан дээр Роудсын гараар бичсэн богинохон зурвас харагдана.

Чи алдаа гаргасан!
Хэрэв чи энд ганцаараа ирвэл тэр амьд байж мэдэх л юм.


Билл, Жэйк, Стрэйт гурав Райлигийн гарт байгаа зурвас руу харлаа.
- Энд одоо ямар гээчийн утга агуулагдаж байгаа юм бэ? гэж Жэйлийг хэлэхэд Райли юу ч хэлсэнгүй. Гэхдээ тэр зурвасны үг нэг бүрийн утгыг тэр маш сайн ойлгосон ажээ. Орин Роудс түүгээр чулуу хөөлгөжээ. Тэрбээр Райлиг гэрээс нь аль болох хол явуулахыг хүссэн байна.
Учир нь түүний гол бай бол Эприл байсан.

_________________
Sakura


Top
   
PostPosted: Apr.05.19 2:42 am 
Offline
Давамгайлагч Гишvvн
Давамгайлагч Гишvvн
User avatar

Joined: Jul.30.06 7:33 am
Posts: 899
Location: Holland
Бүлэг 34

Гадаа хэдийгээр хүйтэн байсан ч гурван давхрын балкон дээр зогсож байсан Эприлд орчны байдал үнэхээр үзэсгэлэнтэй харагдаж байлаа. Тэрбээр аавтайгаа хамт Чинкотэйкэд хамгийн гоё байшинг хөлсөлж авчээ. Энэхүү гурван давхар өндөр байшин олон өрөө, балконтой бөгөөд урд талдаа ус руу харсан тавцантай ажээ.
Эприл гадаа зогсох нь бүү хэл, цонхоор цухуйж болохгүй, зөвхөн байшин дотор байх ёстой гэдгээ сайн мэдэж байжээ. Гэвч яг одоо түүнийг хараанаасаа алдалгүй хамгаалах үүрэг хүлээсэн мөрдөгч Дарлен зууш бэлтгэхээр гал зуух руу орсон. Эцэг нь байшингийн хаа нэгтээ нэг өрөөнд компьютерынхоо ард ажлаа хийгээд сууж байгаа.
Бага зэрэг амралтын уур амьсгал мэдэрмээр байна хэмээн охин дотроо бодлоо. Аав нь ганц өдөр ч болтугай ажлаасаа хөндийрч чадахгүй гэдгийг тэр мэдэж байжээ. Тэрбээр энд хэдэн минут зогсоход түүнийг хэн ч анхаарч сонирхохгүй гэж бодлоо. Хаа холын Чинкотэйкт зорж ирчихээд байгалийн энэхүү гоо сайхныг харахгүй буцвал охинд харамсалтай санагдах байжээ. Ассатэйкийн усан суваг эндээс үнэхээр үзэсгэлэнтэй харагдаж байлаа.
Эприл байшингаас нэг дуран олжээ. Охин дурангаараа Ассатэйк арал болон усан сувгийн нөгөө тал руу харлаа. Тэнд нөгөө зэрлэг давжаа морьд унагануудтайгаа цуг амьдардаг. Зун болгон 150 зэрлэг давжаа морьд хавар төрсөн унагануудынхаа хамт Чинкотэйк арал руу ирэхээр энэхүү усан сувгийг гаталдаг ажээ. Анх морьдыг хараад тэдний нэгийг авч чадаагүйдээ гоморхон эцэг эхдээ эрхэлж уйлж байснаа санаад охин инээмсэглэлээ. Тэр үед эцэг эхийнх нь гаргасан зөв шийдвэр байсан гэдгийг Эприл одоо л ойлгожээ.
Эприл дурангаа доошлуулж усан сувгийн эрэг дагуу дурандвал цагаан өнгийн хэдэн шувуу харагдав. Дараа нь наран шарлагын газрыг дурандтал тэнд урт хүрэм өмссөн нэг эрэгтэй хүн хальт харагдах шиг боллоо. Тэр буруу харсан юм болов уу? Охин нөгөө хүнийг дахиж сайн харахаар дурангаа нааш цааш гүйлгэв. Гэвч ард нь шилэн хаалга онгойх чимээ гарлаа.
- Эприл! Чи энд гадаа юу хийж байгаа юм бэ!
Эприл дурангаа буулгав. Энэ Дарлен байсан бөгөөд тэрбээр огт баярласан шинжгүй харагдах ажээ. Эприл наран шарлагын газар луу зааж
- Дарлен! Би тэр доор нэг хүн харлаа! гэж хэлээд дурангаа түүнд өгөв. Дарлен наран шарлагын газрыг шалгаж харснаа
- Би нэг ч хүн олж харсангүй гэж хэллээ. Эприл хашлаган дээр тэгнэж доошоо харав. Гэвч тэр хэнийг ч олж харсангүй.
- Алив дотогшоо орж хэмээн Дарлен хэллээ.
- Гэвч Дарлен...
- Энэ бол тушаал!
Эприл, Дарлен хоёр өрөөнд буцаж оров. Охин тэрхүү хальт харагдсан хүн зөвхөн толгойд нь дүрслэгдсэн зэрэглээ төдий зүйл байсан хэмээн бодохыг хүсэж байлаа. Гэвч тэрхүү алга болсон дүр зураг нүднийх нь өмнө харагдсаар байж ажээ. Тэнд үнэхээр нэг эрэгтэй хүн байсан, бас тэр хүн толгойгоо өргөж өөр лүү нь харж байсан гэдэгт Эприл итгэлтэй байлаа.

_________________
Sakura


Top
   
PostPosted: Apr.05.19 8:27 am 
Offline
Жинхэнэ Гишvvн
Жинхэнэ Гишvvн

Joined: Mar.02.19 4:48 pm
Posts: 24
өө нөгөө алуурчин чинь яваа юм биш биз ууг нь дахиж дайрахгүй болов уу гэж бодсон юмсан


Top
   
PostPosted: Apr.05.19 10:32 am 
Offline
Yнэн Дийлцэн Гишvvн
Yнэн Дийлцэн Гишvvн

Joined: May.10.10 2:23 am
Posts: 812
гүй нээрээ уйдлаа гээд ямар үхэв л гэж, ийм дураараа улсуудад заавал нэг юм болноо, гайгүй л өнгөрөөсэй


Top
   
PostPosted: Apr.05.19 2:26 pm 
Offline
Нутаг Нугын Шvтээн Гишvvн
Нутаг Нугын Шvтээн Гишvvн
User avatar

Joined: Apr.15.02 5:54 pm
Posts: 790
Location: Japan, Tokyo
Тэр алуурчин ахиж охин руу нь дайрахгүй гэж бодож байса юмсан...

_________________
...


Top
   
PostPosted: Apr.05.19 9:27 pm 
Offline
Давамгайлагч Гишvvн
Давамгайлагч Гишvvн
User avatar

Joined: Jul.30.06 7:33 am
Posts: 899
Location: Holland
* * *
Орин Роудс гэрэл нь асаалттай, гоёмсог хийцтэй амралтын байр луу харж зогслоо. Тэр байшинд эцэг охин хоёр санаа амар, тайван сууцгааж байгаа.
Тэднийг юу хүлээж байгааг тэд одоо гадарлах ч үгүй байгаа хэмээн тэр бодлоо. Тэрбээр охиныг өнөөдөр үд дунд хамгийн дээд давхрын балкон дээр дуран бариад зогсож байхад нь олж харжээ. Тэгтэл нэг эмэгтэй гарч ирэн охиныг байшин руу буцааж оруулсан. Тэр эмэгтэй ХМТ-ны мөрдөгч байхаас зайлахгүй.
Орин эмэгтэйг амархан дийлнэ гэдэгтээ итгэлтэй байсан учир огт санаа зовсонгүй. Түүнчлэн цонхны гаднаас энд өөр мөрдөгч цагдаа байгаа гэхээр шинж тэмдэг ажиглагдсангүй. Орин зөөврийн компьютероо ашиглан байшин хамгаалалтын системгүй гэдгийг аль хэдийн мэдэж авчээ. Санасныг бодвол бүх зүйл амархан бүтэх шинжтэй байлаа.
Хэдийгээр хүйтэн шөнө байсан ч үнэхээр сэтгэл хангалуун байсан учир Оринд дотроос нь халуу төөнөх шиг санагдаж байлаа. Тэрбээр тоглоомныхоо алхам нэг бүрийг нарийн төлөвлөсөн. Райлигийн хөдөлгөөн нэг бүрийг тандуулахаар хямд үнээр нэг хувиараа мөрдөгч хөлсөлж авсан нь үнэхээр ухаалаг явдал байсан. Ингэсний үр дүнд тэр охиныг нөгөө буурчийн газар хамгаалж байгааг мэдэж авчээ.
Харин тийшээ шууд дайрах нь утгагүй хэрэг болох байсан. Түүний хамгийн сүүлчийн хүсэлт бол ХМТ-ныхонтой ил гал нээж тулалдах явдал байлаа, Ийм учраас тэр хүлээх хэрэгтэй болсон. Харин одоо хүлээцтэй байсныхаа шанг хүртэх цаг нь болжээ. Хувиараа мөрдөгч охиныг эцгийнхээ хамт буурчийн газрыг орхиж наашаа ирэх замын турш мөрдөж байсан.
Мөрдөгч Орины гарт баталгаатай хаяг атгуулж, тэрбээр ажлаа сайн гүйцэтгэж дууссан тул түүнд чамгүй хөлс төлжээ. Орин одоо мөрдөгчийн ажилд үнэхээр сэтгэл хангалуун байсан учир түүнийг амьд үлдээхээр шийдэв.
Гэвч Райли Пэйжийг яах болж байна? хэмээн тэр өөрөөсөө асуулаа.
Тэр яг одоо юу хийж байгаа бол?
Тэрбээр Райли Пэйжийг Өмнөд Каролин болон Флорида руу өөрийгөө мөшгүүлэхээр илгээж чадсан. Тэр арай Өмнөд Каролинд байдаг урцанд үлдээсэн Эверглэйдсийн танилцуулах хуудсыг харалгүй орхичихсон юм биш байгаа? Нөгөө сэтгүүлээс хайчилж авсан Эверглэйдсийн байшингийн зургийг олсон болов уу? Эцэст нь байшинд цогцсны халаасан хийж орхисон захиаг яасан бол? Хэрэв тэр захиаг олсон бол утгыг нь шууд ойлгох ёстой. Тэр бас өмхий амаа хамхиж, нэмэлт хүч дуудалгүй, наашаа ганцаараа ирэх нь мэдээж.
Хэрэв бүгд төлөвлөснөөр явагдаж байгаа бол магадгүй тэр одоо наашаа ирж яваа. Гэхдээ Орин ийм тохиолдлыг санаснаас арай удаан хүлээж магадгүй гэдгээ мэдэж байлаа. Боломж өдий хүртэл түүнд гараа сунгаж аз авчирч байсан бөгөөд харин энэхүү аз хийморь үүрд мөнх үргэлжлэхгүй гэдгийг тэр мэдэж байжээ.
Тэр одоо бүгдийг хяналтандаа авсан болохоор хэрэгтэй гэж үзвэл Райли Пэйжиг урхиндаа оруулахын тулд түүн рүү ганц удаа утасдахад хангалттай.
Хайдигийн өшөөг авахын тулд түүнийг амьсгал хураахаас өмнө өвдөлт мэдрүүлж зовоох ёстой. Тэгвэл Хайдигийн сүнс чөлөөлөгдөнө, Орин ч гэсэн бас эрх чөлөөтэй болно. Нөхцөл байдлыг санамсаргүй болгохын тулд одоо өрнөх явдлыг аль болох удаан үргэлжлүүлж, эцэст нь тэр өөрийнхөө үхлийг баяртайгаар угтаж авна.
Амьдрах сайхан, гэхдээ үхэл ч гэсэн муугүй хэмээн тэр дотроо бодлоо.
Орин наран шарлагын газрыг өөдөө сөөргөө хурдан гүйлгэж харлаа. Ойр хавьд зөвхөн энэ байшингаас өөр ганц ч байшин харагдсангүй, бас хүн амьтны хөдөлгөөн аль хэдийн тасарчээ. Байшингийн хоёр дахь давхарт хурц гэрэл гэрэлтэж харагдана. Гэхдээ энэ байшингийн доод давхар байж таарна, Тийм ээ, Орин хоёр хавтастай гол хаалга руу өгсөж гардаг гоёмсог шатыг харж байлаа. Гуравдугаар давхарт хэдэн гэрэл асаалттай харгдах бөгөөд тэнд унтлагын өрөөнүүд байдаг гэдэгт тэр эргэлзсэнгүй. Байшингийн хамгийн доод давхар тас харанхуй харагдсан нь түүнд харин ч их таалагджээ. Энэ хэсэгт машины гарааж, агуулах өрөөнүүд байдаг биз. Энэ бол байшинд мэдэгдэлгүй нэвтэрч ороход хамгийн тохиромжтой газар байх нь мэдээж.
Орин дээр байшингаас тусах гэрлийн доор харанхуйлж харагдах гараажийг ажиглалаа. Тэгтэл байшингийн хажуу бөөрөнд нэг хаалга харагдав. Тэрбээр хаалгыг дотроос нь шөнийн түгжээгээр цоожлоогүй гэдэгт итгэлтэй байлаа, Гэхдээ хаалга цоожтой байсан ч одоо түүнийг зогсоох хүч байхгүй.
Орин урд хаалганы хэсэгт гэрэл туссан газраар хурдан явж өнгөрлөө. Тэр халааснаасаа хоёр ширхэг үсний хавчаар гаргаж ирэв. Тэрбээр шоронд байхдаа нэг орон байрны хулгайчаас үсний хавчаар хэрхэн ашиглахыг сурч авчээ. Тэр үсний хавчааруудаа аль хэдийн тохирох хэмжээнд нь хүртэл нугалж бэлтгэсэн ажээ. Гэрэл туссан газраар гүйж өнгөрөх нь энэ төлөвлөгөөний хамгийн осолтой хэсэг байсан. Гэвч түүнд энэхүү эрсдэлээс зайлсxийх арга байгаагүй.
Орин тайвшрахаар гүнзгий авсан амьсгалаа удаан гаргалаа. Тэр эхлээд нугалсан хавчаараа цоожны нүхэнд шургуулснаа дараа нь нөгөө хавчаараа нүхний дээд хэсэг рүү шургуулж хавчааруудаа нааш цааш аяархан займчуулж хөдөлгөв. Гурван удаа оролдлого хийсний эцэст тэр цоожны оньсыг эргүүлж чадлаа.
Орин хаалгыг болгоомжтой онгойлгож ороод ардаа хаав. Өрөө тас харанхуй байсанд дотор нь жаахан онгойлоо. Тэр нэг хэсэг дороо зогсож чимээ чагнав. Ашгүй түүний таамаглаж байснаар цоожийг онгойлгохоор ноцолдох үед гарсан үл мэдэг чахарсан чимээг хэн ч сонсоогүй бололтой. Орин хүрэмнийхээ халааснаас гар буугаа гаргаж дуу намсгагчаа залгав. Дараа нь тэр жижиг гар чийдэн асааж эргэн тойрноо нягталж харлаа. Тэр бараа агуулдаг том өрөөнд орж иржээ. Тэнд эскимочуудын ашигладаг хос завь харагдах бөгөөд завины сэлүүрүүдийг нь хананд өлгөсөн байлаа. Энд бас төмөр тавиурууд дээр хэдэн арван хайрцагнуудыг өржээ. мэдээжийн хэрэг, хайрцагнууд дотор усны дэргэд амралтаа өнгөрөөхөд хэрэглэдэг зүйлс хадгалсан байж таарна.
Өрөөний эсрэг талд доогуур нь зурвас гэрэл тусаж буй хаалга байлаа. Орин тэр хаалгыг болгоомжтой онгойлговол дээшээ өгсөж гардаг шат бүхий нэг хонгил харагдав. Түүнд шатны дээд төгсгөлд юу байгаа нь харагдсангүй. Тэр шатаар дээшээ өгсөхөөс өмнө дээд давхраас хаалга онгойх чимээ сонсогдох шиг болов. Түүний энд байгааг хэн нэгэн сонссон юм биш байгаа? Эсвэл зөвхөн шөнийн эргүүл хийж эргэн тойрноо шалгаж яваа юм болов уу?
Шатны хонгилын гэрэл аслаа. Орин арагшаа ухарснаа шатны доор сүүдэрт орж нуугдав. Шатаар уруудаж буй хөлийн алхаа хөнгөхөн сонсогдож буйгаас үзвэл энэ хүн эмэгтэй хүн, эсвэл нөгөө охин байх хэмээн тэр бодлоо. Тэгтэл түүний таамаглаж байснаар ХМТ-ны мөрдөгч бүсгүй харагдах нь тэр. Насаар залуу, туршлага суугаагүй бүсгүй эргүүл хийж яваа бололтой шатаар бууж ирлээ. Тэрбээр ташаандаа зүүсэн гэрнээс гар буугаа гаргаагүй харагдана.
Орин бүсгүйг олон удаа буудаж тамлан дотор нь оргилон буцлах хүслээ хангамаар санагдав. Гэвч ингэж болохгүй, жинхэнэ зорилгодоо хүрэхийн тулд энэ аллагыг хурдан шуурхай, бүрэн төгс гүйцэтгэх ёстой. Хүслээ хангах боломж дараа олдож л таарна.
Тэр сүүдрээс гарч гар буугаа өргөлөө. Бүсгүй түүнийг харахаар толгойгоо эргүүлэх үед цаг хугацаа удаашрав. Мэл гайхсан бүсгүй амаа ангайлгасан боловч Орин хашгирч амжихаас нь өмнө түүний духанд сум зоолоо.
Бүсгүй нүдээ бүлтэлзүүлэн хөл дээрээ тэнцэж ядан зогсож байснаа урагшаа гуйвлан алхав. Орин буугаа бүсгүйн биед тулган дахиж нэг буудаад биеийг нь гар дээрээ түшиж авлаа. Тэрбээр бүсгүйг шатан дээр болгоомжтой буулгаж тавиад чимээ чагнав.
Хэн нэгэн буудах үед гарсан сулхан чимээг арай сонссон юм биш биз?
Хэрэв тэд чимээ гарахыг сонссон бол тэр бэлтгэлтэй байх ёстой.
Хэрэв тэд үүнийг сонсoогүй бол бүр ч сайн!
Орин буугаа бэлэн бариад юу ч гадарлаагүй сууж байгаа гол бай руугаа очихоор дээшээ шатаар өгслөө.

_________________
Sakura


Last edited by naran1962 on Apr.05.19 9:37 pm, edited 1 time in total.

Top
   
PostPosted: Apr.05.19 9:33 pm 
Offline
Давамгайлагч Гишvvн
Давамгайлагч Гишvvн
User avatar

Joined: Jul.30.06 7:33 am
Posts: 899
Location: Holland
Эприл ээжийнхээ үгэнд орохгүй, Валдер Райлиг үзэн яддагаас болж асуудлууд байнга хурцдах юм даа гэж. :argue: :xi:


Хориод хуудас үлдсэн. Энэ долоо хоногт номоо орчуулаад дуусгачих юм сан гэж бодож байлаа. Жаахан хөөцөлдөх ажил гараад зав муутай л байна. :brows:

_________________
Sakura


Top
   
PostPosted: Apr.06.19 7:16 am 
Offline
Yнэн Дийлцэн Гишvvн
Yнэн Дийлцэн Гишvvн

Joined: May.10.10 2:23 am
Posts: 812
ажил хэрэг ч өрнөлөө дөө, охин яахав дураараа хүүхэд, аав нь одоо юмны учир мэдэх хүн бж юун ч гэнэн юм билээ, наад зах нь 1 хүний амь эрсэдлээ, Райли бодвол шуургалж ирээд энэ 2-оо салгаад авах биз, баярлалаа Наран, үнэхээр сонирхолтой ном шүү


Top
   
PostPosted: Apr.06.19 9:49 am 
Offline
Жинхэнэ Гишvvн
Жинхэнэ Гишvvн

Joined: Mar.06.18 9:16 pm
Posts: 22
Охин дурангаар харсан болохоор нэг юм бодсон эсвэл аавынхаа бууг авсан байх


Top
   
PostPosted: Apr.06.19 12:29 pm 
Offline
Шинэков Гишvvн
Шинэков Гишvvн

Joined: Feb.01.19 12:52 am
Posts: 2
Баярлалаа. Одоо Хатчер тус болж охины амийг аврах байх гэж тааж байна даа хэхэ


Top
   
PostPosted: Apr.06.19 2:16 pm 
Offline
Жинхэнэ Гишvvн
Жинхэнэ Гишvvн

Joined: Mar.02.19 4:48 pm
Posts: 24
ёо охидууд ийм ш дэ гай болоод өөрсдийгөө аюулд учруулаад


Top
   
PostPosted: Apr.06.19 8:39 pm 
Offline
Давамгайлагч Гишvvн
Давамгайлагч Гишvvн
User avatar

Joined: Jul.30.06 7:33 am
Posts: 899
Location: Holland
Бүлэг 35

Зөөврийн компьютер дээрээ тоглож суусан Эприл ард нь хонгилд хүн алхах чимээ сонслоо. Хэдэн минутын өмнө Дарлен доошоо бууж шалгахаар хонгилоор явж өнгөрчээ.
- Бүгд хэвийн үү, Дарлен? хэмээн асуухдаа Эприл эргэж харсангүй.
Гэвч хариу хэлэх сонсогдоогүй тул охин толгойгоо эргүүлж, хаалганы дэргэд зогсож буй нэг хүнийг олж харлаа. Энэ залуу эр болохыг охин шууд танив. Хэдийгээр тэр хүн үсээ бараан өнгөтэй болгож, эрүүн дээрээ сөрөвгөр сахал ургуулсан харагдах ч охин энэ царайг мартаагүй. Бас Фредериксбургт өөрийг нь алах гэж оролдсон энэ хүний мөс шиг хүйтэн хөндий, догшин харцыг хэзээ ч мартахгүй.
Охин ухасxийн бослоо. Айж сандарсан тэрбээр толгойд нь элдвийн бодол эргэлдэнэ.
Яагаад ийм зүйл болдог билээ? Ээж нь энэхүү этгээдийг олж барихаар урд зүгт рүү, эхлээд Өмнөд Каролин, дараа нь Флорида руу ниссэн ажээ.
Ийм юм байж таарахгүй.
Гэвч энэ бол бодит зүйл гэдгийг охин хэдхэн хормын дотор ойлгожээ. Бас тэр залуу гартаа буу барьсан харагдана.
Эприл зурагтаар спорт нэвтрүүлэг үзэж суусан эцэг рүүгээ харж
- Аав аа! хэмээн ориллоо.
Эприлийн эцэг толгойгоо эргүүлж байшинд нэвтэрч орж ирсэн этгээдийг хараад мэл гайхан амаа хий ангалзуулав. Эцэг нь тэдэнд аюул нүүрлэснийг бүрэн ойлгоогүйг охин харж байлаа. Райн суудлаасаа өндийж
- Мөрдөгч Олсен хаана байгаа юм бэ? хэмээн асуув. Тэрбээр хоолой нь айж сандарсан гэхээс илүүтэй эгдүүцэж зэвүүцсэн шинжтэй сонсогдоно.
Нөгөө залуу сайрхсан шинжтэй гар буугаа харуулаад инээд алдлаа.
- Чи түүнийг алчихжээ! Чи Дарленыг алчихсан байна! хэмээн охин орилов.
Нөгөө этгээд ичингүйрсэн маягтай мөрөө хавчаад
- Санамсаргүй явдал болсон. Тийм ээ, би түүнийг алсан гэж хэллээ.
Дараа нь тэр бууныхаа амыг Эприлийн эцэг рүү чиглүүлэв.
Үгүй, би энэ нөхрөөр аавыгаа алуулахгүй хэмээн Эприл дотроо бодлоо. Тэрбээр компьютероо авч нөгөө хүн рүү хүчтэй чулуудав. Залуу эр доош тонгойж, компьютер толгойг нь хальт шүргээд өнгөрлөө. Тэр охин руу эргэж хараад
- Хөөх, хонгор минь. Энэ удаа намайг чамд сайхан сэтгэлээр хандана гэж хүлээх хэрэггүй хэмээснээ бууныхаа амыг эргүүлэх үед охин зөөлөн сандлын ард орж доошоо тонгойв. Бууны сум мөрийг нь бараг шүргэх шахам шунгинан өнгөрөхөд охин маш их сандарч амьсгаа нь бөглөрөх шахлаа. Тэрбээр биеийн хүчээр тэмцэлдэж байснаас түүн рүү хэн ч буудаж байгаагүй ажээ. Гэнэт энэ хүн өөрийг нь шууд алахыг хүсээгүй гэдгийг Эприл ойлголоо. Хэрэв тэр өөрийг нь алахыг үнэхээр хүссэн бол алах боломж түүнд аль хэдийн байсан.
Шаланд наалдаж тонгойсон охин бичгийн цүнх рүүгээ мөлхөж буй аавыгаа олж харлаа. Цүнхэнд аавынх нь хувьд том аюултай зэвсэг гэж санагддаг гар буу нь байгаа гэдгийг охин мэдэж байжээ.
Тэр яагаад дандаа ингэж бүтэлгүйтэж байдаг юм бэ? хэмээн тэр бодлоо.
Ямартай ч аав нь буугаа гаргаж амжих хүртэл энэ этгээдийн анхаарлыг өөр тийшээ хандуулах хэрэгтэй гэдгийг тэр ойлгожээ. Эприл сандлаа нөгөө эр лүү бүх хүчээрээ түлхлээ. Нөгөө эр охин руу эргэж харав. Түлхсэн сандал урд нь ирэхэд тэр гохоо дарлаа. Эприл хажууд нь байсан том ваарыг авч чулуудав. Залуу эр доош тонгойж, ваар түүний дээгүүр нисэж өнгөрөн шалан дээр хага үсэрлээ.
Анхаарлыг нь сарниулах оролдлого бүтэмжтэй болж эцэг нь цүнхээ онгойлгон гар буугаа авч амжжээ. Гэвч энэ буу тэр эрийн барьж буй зэвсэгтэй харьцуулбал үнэхээр жижигхэн өрөвдмөөр харагдаж байлаа. Түүнээс гадна аав нь өөртөө итгэлгүй, донж дорой харагдах ажээ. Тэрбээр гар буу барьсан гар нь салганаж чичирнэ.
Гэвч залуу эр Эприлийг харж зогссон болохоор охины эцэг юу хийж байгааг харсангүй. Эприл түүний анхаарлыг өөртөө татахыг хичээж, хананд өлгөөтэй байсан том жаазтай зургийг шүүрч аван нөгөө эр лүү нүүлгэв. Тэгтэл зураг түүний гарыг онож гар буу хивсэн дээр уналаа.
Нөгөө залуу эцгийг нь огт анзаарсангүй, зөвхөн охиныг харж зогсоно. Эприл эцэгтээ энэ эрийг буудаж унагаах боломж өгөхөөр амьсгаадсан хэвээр өөдөөс нь таг ширтэж зогсов.

_________________
Sakura


Top
   
PostPosted: Apr.07.19 7:44 pm 
Offline
Жинхэнэ Гишvvн
Жинхэнэ Гишvvн

Joined: Mar.02.19 4:48 pm
Posts: 24
аав нь ч дээ буудлаа ч онохгүй дээ


Top
   
PostPosted: Apr.08.19 12:48 pm 
Offline
Yнэн Дийлцэн Гишvvн
Yнэн Дийлцэн Гишvvн

Joined: May.10.10 2:23 am
Posts: 812
өө өчигдөр 1 бүлэг орцон бхаар нь дараагийн бүлгийг хүлээгээд л ...манай Наран 2,3 аар нь оруулдаг болохоор муу зан сурчээ. Ийм нөхцөлд экс нөхөр юу ч хийж чадахгүй байхөө, тэр ер нь буудаж үзсийн болуу, харин охин ээжийгээ дуурайсан сэргэлэн юм,


Top
   
PostPosted: Apr.08.19 11:29 pm 
Offline
Гишvvн
User avatar

Joined: Aug.25.03 11:36 am
Posts: 6484
Ороогүй л байна уу :s0:.

_________________
:f01:


Top
   
PostPosted: Apr.08.19 11:43 pm 
Offline
Давамгайлагч Гишvvн
Давамгайлагч Гишvvн
User avatar

Joined: Jul.30.06 7:33 am
Posts: 899
Location: Holland
* * *
Орин харцаа охиноос салгалгүй буу унасан газар луу дөхөж очихоор арагшаа ухарлаа. Тэрбээр өнгөрсөн удаа охин руу дайрах үед тэр хичнээн ухаантай, бас зоригтой байсныг санаж байжээ. Охиныг алах мөч түүнд үнэхээр тааламжтай байх нь мэдээж.
Түүнийг буундаа хүрч амжихаас өмнө гэнэт буун дуу гарч яг нурууных нь ард хананд сум тусах нь тэр. Орин эргэж харав. Өө тэгэлгүй дээ, охины аав 22,2 калибрын нэг хөгийн жижигхэн гар буу барьчихсан зогсож байлаа. Тэр дахиж буудахаар бууныхаа амыг Роудс руу чиглүүлэв. Гэвч тэр үхтлээ айчихсан харагдана. Харин Орин түүнээс огт айсангүй.
Урд нь зогсож буй энэ хүн харваас хүн алж чадах нэгэн биш гэдгийг тэр шууд гадарлажээ. Үгүй ээ, охины аав Оринтой огт адилгүй. Тэр бол туулай шиг зүрхтэй аймхай, хулчгар амьтан. Охины аав бусдад байнга дээрэлхүүлдэг байснаас сэтгэлдээ эдгэршгүй шарх авсан байх гэсэн бодол Оринд төрлөө. Гэхдээ тэр бусдыг өвтгөх юм уу, эсвэл бусдын аминд хүрэх хэмжээний хор шар дотроо тээж явдаг нэгэн биш ажээ.
Орин бүжиглэж буй мэт хөгжилтэйгөөр нааш цааш гүйлээ. Охины эцэг дахиад буудсан боловч сум хаа хол тусав, Тэр дахиад, дахиад нэг буудлаа. Орин өөр лүү нь хэн ч буудаагүй юм шиг улам хөөрч онгирон чанга дуугаар хөхрөх ажээ. Охины аавын буудсан сум одоо хаа хамаагүй тусаж харагдана. Орины санааг зовоосон ганц зүйл бол тэнэсэн сум охиныг санаандгүй оноод алчихвал түүний өс хонзонгоо авах төлөвлөгөөг нураачихаж магадгүй байлаа. Таван удаа буудахыг сонссон тэрбээр охины аав руу шууд дайрав. Орин түүний бууг гараас нь шууд булааж аваад өөрт нь тулгалаа. Дараа нь тэр бууны амыг түүн рүү чиглүүлсэн хэвээрээ өөрийнхөө буу руу алгуурхан дөхөв.
Тэгтэл охин нуруун дээр нь үсрэн гарч зангидсан нударгаараа балбаж эхлэв. Охины цохилт үнэхээр хүчтэй ажээ. Орин охиныг биенээсээ салган эргэж харахдаа гохоо дарлаа. Сум охиныг оносонгүй, хажуугаар нь шунгинаж өнгөрөв. Энэ 22 калибр бууны сүүлчийн сум гэдгийг Орин мэдэж байжээ.
Охиныг арагшаа нэг алхам ухрах үед Орин газар унасан бууг авч амжлаа. Тэрбээр бууныхаа амыг охин руу биш, харин эцгийнх нь толгойд тулгав. Эцгийнх нь амь нас хутганы ирэн дээр байгааг харсан охины амьсгаа давхцаж, тэрбээр урагшаа алхтал Орин хоосон буу барьсан зүүн гараараа шанаа руу нь хүчтэй дэлслээ. Цохилт хэдийгээр чанга хүчтэй байсан ч охин ухаан алдаж унасангүй. Орин охиныг зөвхөн эсэргүүцэх чадалгүй болгохыг хүссэн ажээ. Тэрбээр зорилго нь биелснийг нүдээрээ харлаа. Охин түүний урд өөрийг нь үзэн ядсан харцаар ширтэн дороо найгаж зогсоно. Гэвч охин одоохондоо түүнд саад болж чадах тэнхэлгүй болжээ. Оринд зөвхөн энэ хэдэн хором л хэрэгтэй байжээ.
Орин хоосон буугаа хажуу тийш чулуудаад өөрийнхөө хагас автомат CZ P-09 гар буугаараа даллав. Тэрбээр энэхүү хүний хөлөөс хол газар чанга чимээ гаргахаас эмээх зүйл байхгүй болсон тул дуу намсгагчийг гар бууныхаа амнаас салгаж авлаа. Түүнээс гадна буунаас гарах чих дөжрөм чанга чимээ илүү их айдас, өвдөлт мэдрүүлэх нь мэдээж.
Орин эцэг охин хоёрыг хоёр түшлэгтэй сандал руу ойртуулахаар гар буугаараа дохиж зангаад
- Та хоёр сандал дээр суу гэж тушаав.
Эприл түүн рүү ухасxийн дайрах гэтэл Орин гар буугаа эцэг рүү нь чиглүүлж
- Ингэж бодохын ч хэрэггүй шүү хэмээлээ.
Эцэг, охин хоёр түүний тушаалыг дуулгавартай биелүүлэв. Орин сул гараа хүрэмнийхээ халаас руу шургууллаа. Тэрбээр тэднийг сандалтай нь хүлэхийг хүссэн ажээ.
Гэвч дараа нь юу хийх билээ?
Хэрэв Райли Пэйж энд байхгүй бол тэр өшөө авалтаа бүрэн төгс болгож чадахгүй. Тэрбээр түүнийг наашаа ирж яваа эсэхэд эргэлзэж эхлэв. Азаар тэр Райли Пэйжийн гар утасны дугаарыг аль хэдийн олж авчээ. Гэвч тэр эхлээд хохирогчдоо хөдөлж чадахгүй болгох хэрэгтэй байлаа. Ялангуяа охин сандал дээр хөдлөхгүй зүгээр суугаад байхгүй нь мэдээж. Орин гар буугаа нэг гартаа барьсан хэвээр халааснаас гаргасан наалддаг туузыг шүдээрээ таслав. Тэрбээр найрсаг өнгөөр
- Та хоёрыг тайван тухтай байгаасай гэж би хүсэж байна. Энэ нилээд удаж мэднэ хэмээн хэллээ.

_________________
Sakura


Top
   
PostPosted: Apr.08.19 11:45 pm 
Offline
Давамгайлагч Гишvvн
Давамгайлагч Гишvvн
User avatar

Joined: Jul.30.06 7:33 am
Posts: 899
Location: Holland
Quote:
Ороогүй л байна уу :s0:.
Уучлаарай, жаахан ажил гарчихаад зав муухан байна. Маргаашнаас шуурхай оруулах санаатай, Very sorry!

_________________
Sakura


Top
   
PostPosted: Apr.09.19 1:14 pm 
Offline
Шинэков Гишvvн
Шинэков Гишvvн

Joined: Apr.09.19 1:12 pm
Posts: 1
naran1962-т баярлалаа гэж хэлэх гэж аккоунт нээлээ. Уншиж байгаа шүү. Өөр над шиг аккоунтгүй зөндөө хүмүүс уншиж байгаа байх.
Баярлалаа,


Top
   
PostPosted: Apr.09.19 11:44 pm 
Offline
Өсөх Ирээдvйтэй Гишvvн
Өсөх Ирээдvйтэй Гишvvн

Joined: Apr.09.19 11:40 pm
Posts: 3
Accountgui l unshaad baisan.say neechlee.bainga unshdag shuu


Top
   
PostPosted: Apr.10.19 7:36 am 
Offline
Гишvvн
User avatar

Joined: Aug.25.03 11:36 am
Posts: 6484
:s2:

_________________
:f01:


Top
   
PostPosted: Apr.10.19 9:48 am 
Offline
Asuult Precious Member

Joined: Nov.24.05 8:11 pm
Posts: 4714
Quote:
:s2:
:xi:

_________________
u r ma hero


Top
   
PostPosted: Apr.10.19 9:57 am 
Offline
Yнэн Дийлцэн Гишvvн
Yнэн Дийлцэн Гишvvн

Joined: May.10.10 2:23 am
Posts: 812
гүй энэ Хатчер хааччихаваа , их содон тэмээнээс тэмдэгтэй нөхөр бна лээш дээ,


Top
   
PostPosted: Apr.10.19 10:22 pm 
Offline
Давамгайлагч Гишvvн
Давамгайлагч Гишvvн
User avatar

Joined: Jul.30.06 7:33 am
Posts: 899
Location: Holland
Бүлэг 36

Райли Чинкотэйкийн онгоцны буудал дээр дөнгөж буугаад машин руу очиж шууд жолооны ард суулаа. Билл зорчигчийн суудалд суух гэтэл тэр бүх хаалгаа түгжчихэв. Мэл гайхаж цэл хөхөрсөн Билл амаа хий ангалзуулан түүнийг цонхны цаанаас харж зогсоно.
Райли Биллд ингэж хандаж байгаадаа дотроо маш их гэмшиж байлаа. Гэвч тэр Эверглэйдс дэх цогцосноос Орин Роудсын анхааруулгыг олсон ажээ. Роудс түүний охин болон салсан нөхөрт халдсан тухай хэнд ч хэлж болохгүй гэж анхааруулсан учраас тэр хоёр SWAT- баг (зэвсэглэсэн нэмэлт хүч) дуудаагүй билээ.
Билл жолоочийн талын цонх руу гүйж очтол Райли цонхоо үл ялиг доошлуулав.
- Чи юу хийж байгаагаа бодож үзсэн үү? Би чамтай хамт явах ёстой гэж Биллийг хэлэхэд Райли
- Чи явж болохгүй, Билл. Намайг уучлаарай, гэвч ингэж болохгүй. Хэрэв бид жирийн нэг алуурчинтай учирсан бол бид хамтдаа явж чадах байсан, Гэвч Роудс бол эгэл бус нэгэн. Бид түүнийг дутуу үнэлж болохгүй. Тэр Эприлд хүрэхийн тулд биднийг төөрөлдүүлж өөр тийшээ явуулж дөнгөсөн. Хэрэв би одоо тийшээ ганцаараа очихгүй бол тэр охиныг минь ална.
- Гэвч тэр үүнийг заавал мэдэх албагүй гэж Биллийг хэлэхэд Райли сандарч толгойгоо хурдан сэгсрээд
- Билл, тэр үүнийг шууд мэднэ. Энэ бүхэн эхэлсэн мөчөөс тэр миний араас мөшгиж байсан гэлээ.
Биллийг эсэргүүцэж амжихаас өмнө Райли цонхоо хааж тэндээс хөдлөв. Тэрбээр Билл араас нь ирнэ гэдгийг мэдэж байлаа. Гэвч тэр эхлээд өөр нэг машин олж авах ёстой. Түүнчлэн Райли түүнд Эприл, Райн хоёрын байгаа газрын хаягийг хэлээгүй. Билл тэрхүү хаягийг олж аахын тулд эхлээд Квантоко руу утасдаж таарна. Гэвч үүнд хугацаа шаардагдах нь мэдээж. Одоо болж буй энэхүү аймшигтай хэргийг дуусгавар болготол өөрт нь энэ хугацаа хангалттай хүрнэ гэдэгт Райли дотроо найдаж байлаа.
Райлиг хурдны замаар давхиж явтал гар утас нь дуугарав. Тэрбээр утсаа авбал тохуурхаж бас жигшсэн өнгөөр ярих хоолой сонсогдлоо.
- Райли Пэйж, би амьд байгаа шүү! Бид ярилцаж байснаас хойш хичнээн хугацаа өнгөрсөн бэ? Арван зургаан жил өнгөрсөн гэдэгт би итгэлтэй байна! Тэр үед надад аз дутсан. Одоо бид асуудлаа дуусгах хэрэгтэй. Чи хаана байна? Би чамайг хүлээж байгаа шүү.
- Тэд амьд уу?
- Мэдээж. Бид энд хамдаа чамайг хүлээгээд сууцгааж байна. Чамайг энд иртэл бид хэр удаан хүлээх вэ?
Райли хэлээ хазаж амжлаа. Тэрбээр хэдхэн минутын дараа очно гэж хэлж болохгүй гэдгээ мэдэж байжээ. Роудсад өөрийгөө Флоридад байгаа хэмээн бодогдуулж төөрөлдүүлэх хэрэгтэй.
- Яасан бэ? Надад хэлэх зүйл алга уу? гэж Роудс асуулаа.
Райли хэт их догдолсон учраас түүний дуу чихний хэнгэрэг хагармаар чанга сонсогджээ. Гэхдээ түүний сэтгэл айснаас болж догдлоогүй ажээ. Тэр одоо сандарч болохгүй. Тэрбээр удаан хугацааны турш найз охиноо алдсана энэ эрийн гуниг зовлонг ойлгохыг оролдсон. Бас энэ хүн өөрөөс нь болж араатан болж хувирсан хэмээн сэтгэл дотроо өөрийгөө буруутгаж байжээ.
Гэвч одоо харин тэрхүү мэдрэмж бүр мөсөн замхран алга болж, оронд нь уур хилэн дүрэлзэж байлаа. Орин Роудс гэгч тэрхүү араатан хэтэрхий хол явчихсан. Түүний хайрлаж эрхэмлэдэг хүмүүсийг зовоож буй энэ араатанг үзэн ядсанаас тэр галзууртлаа уурлажээ.
Тэрбээр хангалттай тэвчсэн. Орин түүний олон жилийн турш дотроо хадгалж байсан уур хилэнг амсах болно. Түүний дотор одоо урьд өмнө хэзээ ч мэдэрч байгаагүй цусанд шунасан араатны дур хүсэл дүүрчээ.
Райли шивнэх шахам заналхийлж сүрдүүлсэн өнгөтэй нам дуугаар ярьж эхэллээ.
- Муу өөдгүй өрөвдөлтэй новш, намайг сайн сонс. Бусдыг өвтгөх чамд таалагддаг биз дээ, тийм биш гэж үү? Чи буугаар шархдуулж тамлах дуртай. Чи тэднийг удаан зовоохыг хүсдэг. Гэхдээ надад итгэ, "Өвдөлт" гэдэг ямар утгатай үг болохыг чи сайн мэдэхгүй. Би чамд үүнийг мэдрүүлнэ. Бас би сум хэрэглэхгүй. Эхлээд би бүх хурууг чинь тасалж, дараа нь их биенээс чинь чиний үе мөчийг салгаж хаяна. Чамд нэг хором ч амсxийх завдал өгөхгүй байлгахын төлөө би санаа тавих болно. Бас чамайг амьсгал хураахаас өмнө би чиний цохилсоор байгаа зүрхийг сугалж чамд өөрт чинь харуулна. Чи намайг сонсож байна уу?
Түүнд зэрлэгээр инээх дуу сонсдов.
- Хөөх, би чамайг сайн сонссон. Надад одоо чи үүнийг яаж хийж чадахыг харах л үлдлээ.
Орин утсаа шууд тасалчихав.
Райли хаазаа нэмлээ. Тэрбээр цаг алдаж болохгүй гэдгийг мэдэж байжээ.

_________________
Sakura


Last edited by naran1962 on Apr.11.19 9:08 pm, edited 1 time in total.

Top
   
PostPosted: Apr.10.19 10:26 pm 
Offline
Давамгайлагч Гишvvн
Давамгайлагч Гишvvн
User avatar

Joined: Jul.30.06 7:33 am
Posts: 899
Location: Holland
Хөөцөлдөх ажил их байсан. Өнөөдөр дуусгасан. Удаан хүлээлгэсэнд уучлаарай. Ном дуусах гэж байхад удаасан учраас уур их хүрч байгаа биз дээ?

_________________
Sakura


Top
   
Display posts from previous:  Sort by  
Post new topic  Reply to topic  [ 1106 posts ]  Go to page Previous 139 40 41 42 43 Next

All times are UTC+09:00


Who is online

Users browsing this forum: No registered users and 3 guests


You cannot post new topics in this forum
You cannot reply to topics in this forum
You cannot edit your posts in this forum
You cannot delete your posts in this forum
You cannot post attachments in this forum

Search for:
Jump to:  

Copyright Asuult.NET © 2000-2015.
Administrative Contact: Khundaga Khurelbaatar [hundaga@hotmail.com]
Tel: 1-888-303-4927, Fax: 1-888-406-2264.
Powered by phpBB © 2000-2015 phpBB Group. Powered by phpBB® Forum Software © phpBB Limited