#AsuultSambar :

ASUULT.NET - МОНГОЛ УЛС МАНДАН БАДРАГ!
It is currently Nov.21.18 11:00 pm

All times are UTC+09:00




Post new topic  Reply to topic  [ 630 posts ]  Go to page Previous 13 4 5 6 725 Next
Author Message
PostPosted: Aug.20.17 12:08 am 
Offline
Асуулт Самбарын Хvндэт Харуул
User avatar

Joined: Sep.21.09 1:02 pm
Posts: 6323
Location: Энд
Хүмүүс нууц амрагаа ихэвчлэн ажлаасаа сонгодог гэж нэг судалгаа харж бсан юм бна шүү. Хүн өдөрт 8н цаг унтаад, 8н цаг ажиллаад, 8н цаг чөлөөт цаг гэж үзвэл гэрээс илүү ажил дээр сэрүүн, идэвхитэй цагийг өнгөрөөдөг.

Райли харин ч охиныхоо талаар Габриелтэй ярилцах болж өгвөл Габриелыг гэрийн үйлчлэгчээр аваад охиноо гэртээ байлгаж болдоггүйн бх даа?

Баярлалаа :wd: :wd:

_________________
:wink:


Top
   
PostPosted: Aug.20.17 2:00 am 
Offline
Эртний Эрдэнэ Гишvvн
Эртний Эрдэнэ Гишvvн
User avatar

Joined: Jul.30.06 7:33 am
Posts: 645
Location: Holland
Манай Миракел сэтгэл зүйн талаар их мэдлэгтэй юм байна. Энэ нь надад их таалагдаж байгаа. Блэйк Пиерси-гийн детектив зохиолуудаас гадна миний өмнө орчуулсан номнууд ( Дан Вадделлын 2 ном, Мянган нүүрт хулгайч) яг энэ сэдвийг хөндсөн байдаг болохоор жаахан нуршуу юм шиг боловч эргэцүүлж бодох юм их байдаг. Чамайг тайлбарлаж бодлоо бичихээр заримдаа анзаараагүй өнгөрсөн зүйлээ эргэж боддог. Баярлалаа

_________________
Sakura


Top
   
PostPosted: Aug.20.17 2:50 am 
Offline
Асуулт Самбарын Хvндэт Харуул
User avatar

Joined: Sep.21.09 1:02 pm
Posts: 6323
Location: Энд
:oops:

_________________
:wink:


Top
   
PostPosted: Aug.21.17 1:22 am 
Offline
Асуулт Самбарын Хvндэт Харуул
User avatar

Joined: Sep.21.09 1:02 pm
Posts: 6323
Location: Энд
Компьютер нь интернэттэй холбогдохгүй бгаа юм бх даа :s1: :s2: :s2: :s2:

_________________
:wink:


Top
   
PostPosted: Aug.21.17 5:53 am 
Offline
Эртний Эрдэнэ Гишvvн
Эртний Эрдэнэ Гишvvн
User avatar

Joined: Jul.30.06 7:33 am
Posts: 645
Location: Holland
Тэр хоёр машинаас бууж, загварын дэлгүүрийг олж хартлаа худалдаа хийхээр цугларсан олныг ажиглаж зогслоо.
- Би түүнийг зугтаалгамааргүй байна. Тэр биднийг хараад арай зугтчих юм биш байгаа? гэж Райлиг хэлэхэд
- Бид түүнийг буланд шахах хэрэгтэй гэж Билл хариулаад
- Бид түүнийг үйлчлүүлэгч нараас хол зогсоох болно гэв.
Райли гараа буун дээрээ тавьснаа
Арай болоогүй, гэж тэр өөртөө хэллээ. Шалтгаангүйгээр олныг айлган сандаргаж болохгүй.
Райли дэлгүүрт орж гарч байгаа хүмүүсийг ажиглан харж хэсэг зогслоо. Арай тэр эрчүүдийн нэг нь Блэквелл биш байгаа? Тэр аль хэдийн зугтаачихсан юм биш биз?
Райли, Билл хоёр дэлгүүрт орлоо. Танхимын ихэнх зайг давхиж буй галт тэрэгнүүд, гэрэл нь асч унтран анивчих замын гэрэл дохиолол бүхий бяцxан тосгоныг дуурайлгаж нарийвчлан хийсэн том талбай эзэлжээ. Таазнаас онгоцны олон загвар өлгөсөн харагдана. Энд ганц ч хүүхэлдэй байсангүй.
Дэлгүүрт олон эрчүүд ажилладаг бололтой харагдах ч тэдний хэн нь ч сэжигтэнтэй адил харагдсангүй.
- Би түүнийг олж харахгүй байна гэж Райли хэлэв.
Билл лангууны дэргэд байсан нэг эрээс
- Энд Росс Блэквелл гэгч ажилладаг уу? гэж асуулаа.
Нөгөө эр толгой дохиод загвар хийхэд хэрэглэдэг сэлбэгнүүд өрж тавьсан том тавиуртай эрэгнэг рүү заав. Жижигхэн биетэй үс нь бууралтаж яваа нэг эр амьсгаадсаар бараа ялгаж харагдана. Тэр эр нуруугаа харуулан цаашаа харжээ.
Райли гараа өөрийн эрхгүй буу руугаа явуулсан боловч гэрнээс нь гаргасангүй. Билл тэр хоёр сэжигтнийг зугтаалгалгүй замыг нь хаахын тулд хоёр тийшээ саллаа. Сэжигтэн эр лүү ойртох тусам Райлигийн зүрх хурдан зохилж байсан ч
- Росс Блэквелл мөн үү? гэж асуув.
Нөгөө эр эргэж харлаа. Зузаан нүдний шил зүүсэн энэ эрийн гэдэс өмднийх нь бүсийг давж унжжээ. Райли түүний дэндүү цонхигор цагаан арьсны өнгийг хараад маш их гайхлаа. Тэр харваас гүйж чадахгүй нь илт боловч нэг л айдас төрүүлэм төрхтэй гэдгийг Райли хүлээн зөвшөөрөхөөс аргагүй ажээ.
- Өөрөө яах гэж байгаагаас чинь хамаарна даа гэж хэлээд тэр эр нүүр дүүрэн инээмсэглээд
- Та яагаад үүнийг мэдэхийг хүсдэг билээ? гэв.
Райли, Билл хоёр тэмдгээ зэрэг гаргаж харууллаа.
- Хөөх, холбооны мөрдөгчид хэмээн бараг баясах мэт тэрбээр хэлээд
- Сонирхолтой байна шүү. Би орон нутгийн эрх баригчидтай харьцсаар байгаад бүр дасал болчихсон байсан юм. Та нар намайг баривчлах гэж ирээгүй гэдэгт би найдаж байна. Яагаад гэвэл тэр бүх буруу ойлголт өнгөрсөн үедээ үлдсэн гэж би боддог гэлээ.
- Бид зөвхөн танаас хэдхэн асуултанд хариу авах гэсэн юм гэж Билл хэлэхэд Блэквелл үл мэдэг инээмсэглэснээ толгойгоо ялимгүй гэлжийлгээд
- Хэдхэн асуулт гэсэн үү? Ингэхэд байна аа, би хуулийн дагуу өөрийнхөө эрхийг дэндүү сайн мэддэг. Би хэрвээ хүсэхгүй бол та нар надтай ярьж чадахгүй. Гэхдээ яахав, яагаад болохгүй гэж? Энэ сонирхолтой ч байж болох юм. Хэрвээ та нар надад нэг кофе аваад өгчих юм бол надад татгалзаад байх юм алга гэв.
Блэквелл лангуу руу явахад тэр хоёр араас нь гүйцэж очлоо. Райли түүнийг зугтаах гэсэн бүх оролдлогыг таслан зогсооход бэлэн байв. Блэквелл кассчин эрд
- Берни, би кофе уухаар явлаа гэж өндөр дуугаар хэллээ.
Биллийн царайны байдлаас бид нээрээ зөв хүнээ олсон гэж үү хэмээн өөрөөсөө асууж буйг Райли олж харав. Тэр яагаад ингэж бодсоныг Райли ойлгож байлаа. Блэквелл тэднийг ирнэ гэж огт зүүдлээгүй байсан гэдэг нь илт байсан. Тэр ч бүү хэл, тэднийг ирсэнд тэр бүр баярлах шиг болсон.
Гэхдээ л энэ этгээд ёс суртахуунгүй, нийгмийн хог шаар болсон нэгэн гэдэг нь Райлид илт байлаа. Харин өмнөх түүхээс харахад ихэнх хашир цуврал алуурчин соёлтой, өөртөө итгэлтэй байдаг. Түүнчлэн алуурчин үйлдсэн хэрэгтээ өчүүхэн ч гэлээ гэмшсэн харагдана гэж тэр бодож байжээ.
Хоолны газар дэлгүүрээс холгүй ажээ. Блэквелл хоёр мөрдөгчийг кофены буланд дагуулж очлоо. Тэдэнтэй хамт байгаадаа тэрбээр айж сандарч байгаа бол ямартай ч үүнийгээ ил харуулсангүй.
Эхийнхээ араас дагаж явсан нэг бяцxан охин тэдний дэргэд бүдэрч уналаа.
- Хүүе, гэж Блэквелл хөгжилтэйгөөр дуу алдсанаа урагшаа тонгойн охиныг өргөж босгов.
Эх нь талархал илэрхийлээд охиноо хөтлөн холдож явлаа. Блэквеллийн харц охины богино даашинзны доороос ил гарсан нүцгэн хөл дээр тусахыг Райли харлаа. Дотор нь муухайрсан тэрбээр хардалт нь улам ихсэв.
Райли Блэквеллийн гараас атгаж авахад тэр өөр лүү нь гэмгүй, гайхсан харцаар ширтлээ. Тэр гарыг нь сэгсчих аядаад сул тавьж
- Явж кофегоо ав гэж хэлээд лангуу руу дохив.
- Надад каппучино өгөөч гэж Блэквелл лангууны ард зогсох бүсгүйд хэлээд
- Энэ хүмүүс тооцоо хийнэ гэж нэмж хэллээ. Тэр Билл, Райли хоёр луу эргэж харан
- Та хоёр юу уух вэ? гэж асуусанд
- Юу ч уухгүй гэж Райли хариулав.
Билл кофены тооцоог хийгээд тэд ойр хавьд нь хүн суугаагүй нэг ширээ руу явцгаалаа.
- За, та нар надаас юу мэдэх гэсэн юм бэ? гэж Блэквелл тэднээс асуулаа. Тайван, эелдэг
харагдах тэрбээр үргэлжлүүлэн
- Шүүхээс залхаадаг шиг та нар бас намайг үндэслэлгүй буруутгахгүй гэж би найдаж байна. Одооны хүмүүс их явцуу болчихжээ.
- Хүүхэлдэйнүүдийг гаж байрлалаар тавих ч гэсэн явцуурсан хэрэг биз дээ?
Блэквелл доромжлуулсан мэт харцаар харлаа.
- Чи үүнийг бохир заваан юм шиг хэлж байна. Тэнд чинь гаж гэхээр ямар ч юм байхгүй. Чи өөрөө хар л даа.
Блэквелл гар утсаа гарган урлагийн бүтээл хэмээх зүйлсийнхээ зурагнуудыг харуулав. Тэр хүүхэлдэйний байшинд жижигхэн порно маягийн зүйл хийж байрлуулжээ. Hүцгэн хүүхэлдэйнүүдийг олон янзын байрлалд тавьсан харагдана. Тэднийг байшингийн энд тэнд хэсэг бүлгээр нь уран сэтгэмж оруулан байрлуулжээ. Зурагнуудыг харсан Райлигийн толгой эргэлээ. Зарим нь бүр гаж буруу гэхэд ч багадмаар хууль бус, этгээд харагдана.
- Энэ бол уран элэглэл. Би яг одоо олон нийтэд чухал хэрэгтэй байгаа зүйлийг бүтээлдээ тусгасан. Бид одоо ямар ч мэдрэмж гэхээр юмгүй материалист нийгэмд амьдарч байна. Хэн нэгэн эсэргүүцлээ илэрхийлэх ёстой. Би зөвхөн нийгмийн хариуцлагаа ухамсарлаж, үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх эрхээ л эдэлсэн. Би үүнийг гаж буруугаар ашиглаагүй. Энэ бол дүүрэн хүнтэй театрт "Гал гарлаа" гэж хашгирахтай адилгүй.

_________________
Sakura


Top
   
PostPosted: Aug.21.17 9:13 pm 
Offline
Эртний Эрдэнэ Гишvvн
Эртний Эрдэнэ Гишvvн
User avatar

Joined: Jul.30.06 7:33 am
Posts: 645
Location: Holland
Билл нөгөө эр лүү муухай харж
- Тэгвэл хүүхдүүдийн зургийг гаж байрлалд авсанаа юу гэж бодож байна? Энэ тэдний хувьд муу нөлөөтэй гэж чамд бодогдоогүй юм биз дээ? гэхэд
- Үгүй, би тэгж бодохгүй байна гэж Блэквелл өөрийнхөөрөө зүтгэв.
- Тэд нийтийн сүлжээнээс өдөр болгон түүнээс ч илүү аймшигтай зүйлс хардаг. Одоо хүүхдийн сэтгэхүйд муугаар нөлөөлдөггүй юм гэж байхаа больсон. Би харин үүнийг чинь бүгдэд дэлгэж харуулахыг хүссэн. Энэ намайг их шаналгадаг гэдгийг чамд хэлэх хэрэгтэй юм шиг байна.
Тэр үнэнээсээ ингэж боддог юм шиг аяглаж байна, хэмээн Райли бодлоо. Гэвч Росс Блэквелл бол бусдын тухай боддог, тэднийг ойлгохыг оролддог ухаалаг, соёлтой боловсон нэгэн биш гэдэг нь ойлгомжтой байв. Энэ нөхөр гэмт хэрэгтэн гэдэгт Райли бараг эргэлзэхээ больж Блэквеллийн царайны байдлыг уншихыг хичээв. Энэ тийм ч амаргүй бололтой. Нийгмийн бүх шааруудын нэг адил тэр үнэн төрхөө сайн нууж чаддаг ажээ.
- Росс, чи гадуур салхинд зугаалах дуртай юу? Жишээ нь аялал зугаалгаар явах, эсвэл загас барих ч юм уу? гэж Райлиг асуухад Блэквелл нүүр дүүрэн инээмсэглэлээ.
- Өө, тэгэлгүй яахав. Бүр хүүхэд байхаасаа. Тэр үед би мөр хайдаг эрэлчин шиг загнадаг байлаа. Би өөрийгөө урд насандаа Даниэл Бүн байсан байх гэж хүртэл бодсон шүү.
- Ан хийх дуртай юу?
- Тэр мэдээж, байнга. гэж тэр урамтай хэлээд
- Гэрт маань ангийн олзноосоо хадгалсан олон юм бий. Хандгай,бугын толгой гээд л мэдэж байгаа байх, Би чинь амьтны арьс, араг ясаар чихмэл, урлагийн бүтээл урлахдаа сайн болохоороо өөрөө тэднийг янзалсан.
- Танд очих дуртай газар бий юү? Жишээлбэл ой шугуй ихтэй дархан цаазтай газрууд ч юм уу?
Блэквелл эрүүгээ илж хэсэг бодолхийлснээ
- Би Еллоустоун руу олон удаа очиж байсан. Миний бодлоор тэр очих дуртай газар минь юм шиг байна. Гэхдээ Грэйт Смоуки Маунтинг орхиж болохгүй. Бас Ёсаймити байна. Ер нь сонголт хийхэд хэцүү юм байна гэлээ.
- Тэгвэл Мосби Стэйт Парк, эсвэл Даггеттийн дэргэд байдаг дархан цаазат газар ямар санагддаг вэ? гэж Билл гэнэдүүлж асуулаа. Блэквелл гайхаж харснаа бага зэрэг сэрэмжилсэн өнгөөр
- Чи яагаад үүнийг мэдэх гэсэн юм бэ? гэж бухимдангүй эргүүлж асуув.
Райли одоо түүнд үнэнийг хэлэх цаг болсон, энэ асуудалд цэг тавих хэрэгтэй хэмээн үзээд цүнхнээсээ хохирогчдын амьд сэрүүн байх үеийн гэрэл зурагнуудыг гаргалаа.
- Чи энэ эмэгтэйчүүдийг таних уу?
Блэквелл айсандаа нүдээ бүлтийлгэн
- Үгүй гэж чичирхийлсэн хоолойгоор хэлээд
- Би тэднийг огт харж байгаагүй гэлээ.
- Хараагүй гэдэгтээ чи итгэлтэй байна уу? Магадгүй чи тэдний нэрийг санах ч юм бил үү. Реба Фрайэ, Айлин Рожерс, Маргарет Жерати.
Харваас үхтлээ айж сандарсан Блэквелл одоо сандлынхаа ирмэг дээр займчиж харагдана.
- Үгүй. Би тэднийг хэзээ ч харж байгаагүй. Энэ нэрнүүдийг ч сонсож байгаагүй юм байна.
Түүний царайг сайн ажиглаж харсны эцэст Райлид бүгд тодорхой болов. Тэр одоо Росс Блэквеллийн талаар мэдэх гэсэн бүхнээ олж мэджээ.
- Бидэнд цаг гаргасанд баярлалаа. Росс. Бидэнд хэрвээ асуух зүйл гаргавал тантай холбоо барина.
Цайны газрыг орхиж буй Райлиг даган гарч ирсэн Билл бүр мэл гайхаж, цэл хөхөрчээ. Тэрбээр уурлан
- Тэнд юу болоод өнгөрчихөв өө? Ингэхэд чи юу хийгээд байгаа юм бэ? Блэквелл тэнд байснаа мэдэж байгаа. Тэр буруутай. Бид түүнийг баривчлахаасаа өмнө хараанаасаа алдаж болохгүй гэлээ.
Тэвчээр нь барагдсан Райли санаа алдсанаа
- Билл, бодоод үзээч. Чи түүний дэндүү гэхэд багадмаар цав цагаан арьсыг ажиглаж харсан уу? Нар салхинд гардаг гэмээр ямар ч шинж байгаагүй. Тэр эр бүхэл амьдралынхаа турш гадагшаа бараг гарч байгаагүй нь илт байна гэж хэлэв.
- Тэгэхээр тэр мөр хайж явдаггүй байсан байх нь ээ?
Райли аяархан инээж алдлаа.
- Үгүй. Тэр бас Еллоустоун, Ёсаймити ч юмуу Грэйт Смоуки Маунтинг руу огт явж байгаагүй гэдгийг бас чамд нэмээд хэлчихье. Түүнчлэн тэр амьтны чихмэлийн талаар юу ч мэдэхгүй.
Билл өөрөөсөө ичих шиг болж
- Тэр надад итгүүлж дөнгөсөн байна гэхэд Райли зөвшөөрч толгой дохиод
- Мэдээжийн хэрэг. Тэр худлаа ярихдаа чадварлаг болохоор хүмүүс ярианд нь амархан үнэмшдэг. Тэр ингэх дуртай болохоор боломж гарвал нүдээ ч цавчилгүй худлаа ярьдаг гэв. Райли түр амсxийгээд яриагаа үргэлжлүүллээ.
- Гол асуудал нь юу вэ гэхээр тэр үнэнээ хэлж чаддаггүй. Тэр ингэж сураагүй. Тиймээс үнэнээ хэлэх үедээ тэр бүх хяналтаа алдчихдаг.
Билл Райлигийн дэргэд дуугаа хураан бодолд дарагдан хэсэг зогсов
- Тэгвэл чиний бодлоор...?
- Хохирогчдын талаар тэр үнэн хэлсэн, Билл. Тийм учраас л тэр буруутай юм шиг харагдсан. Үнэнээ хэлэх үед тэр худлаа ярьж байгаа юм шиг болчихдог. Тэр хохирогчдоос хэнийг нь ч харж байгаагүй. Блэквеллийг хүн амины хэрэг үйлдэж чадахгүй гэж би хэлээгүй. Тэр ийм хэрэг хийж магадгүй л юм. Гэхдээ Блэквелл энэ хүн амины хэргүүдийг үйлдээгүй.
- Чөтгөр аваг хэмээн Билл амандаа уурсангуй бувтналаа.
Машин руугаа алхах замдаа Райли дахиж ам нээсэнгүй. Энэ түүнд том сургамж боллоо. Хэдий чинээ их бодно төдий чинээ санаа нь зовж байв. Тэднийг ингэж мунгинаж байх хооронд жинхэнэ алуурчин чөлөөтэй сэлгүүцэж яваа. Түүнчлэн алуурчин тун удахгүй дахиад хүн амины хэрэг үйлдэнэ гэдгийг тэр мэдэж байлаа.
Хэргийн гогцоог тайлж чадахгүй байгаадаа бухимдсан Райлигийн толгойд элдэв янзын бодлууд эргэлдэж байтал гэнэт яг одоо хэнтэй ярилцах ёстойгоо мэдлээ.

_________________
Sakura


Top
   
PostPosted: Aug.21.17 11:13 pm 
Offline
Эртний Эрдэнэ Гишvvн
Эртний Эрдэнэ Гишvvн
User avatar

Joined: Jul.30.06 7:33 am
Posts: 645
Location: Holland
Бүлэг 14

Тэднийг Санфилдээс гарах үед Райли гэнэт жолоогоо эргүүлэн хоёр урсгалтай замаас гарав. .
- Бид хаашаа явж байгаа юм бэ? хэмээн Билл гайхан асуулаа.
- Белдинг.
Зорчигчийн суудалд сууж явсан Билл Райлигаас тайлбар хүсэх мэт харахад тэрбээр
- Mаргарет Жератигийн нөхөр тэнд амьдардаг хэвээрээ гэсэн. Түүнийг Рой гэдэг байх аа? Жерати Рой. Тэр бас шатахуун түгээх газрын ч бил үү нэг юмны эзэн гэл үү? хэмээн асуув.
- Тэр бол үнэндээ гарааж, барааны агуулах байгаа юм гэж Биллийг хариулахад Райли толгой дохиод
- Бид тийшээ очно гэлээ.
Билл эргэлзсэн байртай мөрөө хавчаад
- Тэгье. Гэхдээ яагаад гэдгийг чинь би сайн мэдэхгүй байна. Орон нутгийн цагдаагийн газрынхан түүнийг эхнэрээ алсан гэж сэжиглэн байцааж шалгасан боловч ямар ч нотолгоо олоогүй гэв.
Райли хариу үг хэлсэнгүй дуугүй өнгөрлөө. Энэ талаар бүгдийг мэдэж байсан ч түүнд ямар нэг юм олж мэднэ гэсэн найдвар төржээ. Тэд Виржиниагаас Белдинг хүртэл хөдөөгийн замаар явах хэрэгтэй байлаа. Райли тэндээс хэргийн гогцоог тайлах ямар нэг юм олдож магадгүй гэж бодож хэдий ч дотроо бас эргэлзэж явав.
- Билл, би бүр төөрөлдчихөөд байна гэж Райли урдахь замаа ширтэх зуураа хэлснээ
- Росс Блэквеллийг алуурчин гэдэгт би нэг хэсэг итгэчихсэн байсан. Түүнийг анх харахдаа л би таамаглах байсан. Зөв совин маань байхгүй болчихсон бололтой гэлээ.
- Өөрийгөө буруутгах хэрэггүй. Түүнд чиний тодорхойлсон шинж тэмдгүүд бүгд байсан.
Райли хөмсгөө зангидаж
- Тийм ээ, Гэхдээ миний тодорхойлолт буруу байсан. Бидний эрж байгаа хүн хүүхэлдэйнүүдийг олны нүдэн дээр шууд тэгж тавихгүй гэж хэлэв.
- Яагаад үгүй гэж?
- Тэр хүүхэлдэйнүүдийг өөрөөр хардаг. Түүний хувьд хүүхэлдэйнд маш их нууц агуулагдаж байгаа. Энэ бол хувийн чанартай. Миний бодлоор Блэквеллийн хүүхэлдэйтэй харьцаж буй байдлыг тэр доромжлуулсан мэт тусгаж авна. Тэр хүүхэлдэйнүүдийг тоглоом гэж хардаггүй. Хүүхэлдэйнүүд бол... Би одоохондоо бүгдийг сайн мэдэхгүй байна.
- Чиний ой ухаан хэрхэн ажилладгийг би сайн мэднэ. Тийм болохоор чи хариуг нь удахгүй олж чадна.
Райли өнгөрсөн өдрүүдэд тохиолдсон явдлуудаа эргэцүүлж бодвол таамаглал нь таараад байх шиг санагдсан тул өөртөө итгэх итгэл нь улам багаслаа.
- Би бас өөр зүйл дээр ч гэсэн алдаа гаргасан гэж Биллд хэлээд
- Алуурчин ээж нарыг сонгодог гэж би бодсон. Гэтэл Маргарет Жерати эх хүн биш байсан. Би яагаад ийм алдаа гаргасан юм бол? гэв.
- Чи удахгүй зүгээр болно.

_________________
Sakura


Top
   
PostPosted: Aug.22.17 1:19 am 
Offline
Эртний Эрдэнэ Гишvvн
Эртний Эрдэнэ Гишvvн
User avatar

Joined: Jul.30.06 7:33 am
Posts: 645
Location: Holland
Тэд Белдингийн ойролцоохь дүүрэгт ирлээ. Олон үеийн барилга байшингаас бүрдсэн энэ хотхон нэг л уйтгартай харагдана. Гэхдээ ойр хавьд нь нийслэлд нэр хүндтэй байр суурь эзэлдэг баячуудын эдлэн газраа болгохоор авсан олон хувийн аж ажуй байдаг учраас энэ хотхон дундуур нь дайрч өнгөрөхөд бараг анзаарагдамгүй шахам болжээ.
Рой Жератигийн гарааж, барааны агуулахыг олоход харин их амархан ажээ.
Райли, Билл хоёр машинаасаа бууж, ядуу доройхон харагдах мэдээллийн лангуу руу очвол тэнд хүн байсангүй. Райли лангуун дээр байсан жижигхэн хонхыг дуугаргаад хэсэг хүлээлээ. Хэдэн минутын дараа тэд гараажаас гарч ирвэл нэг машин доороос хөл цухуйж харагдав.
- Та Рой Жерати мөн үү?
- Тийм ээ, хэмээн машин доор байсан хүн дуугарлаа. Райли эргэн тойрноо ажиглавал ажилчин гэмээр өөр хүн харагдсангүй. Эзэн нь ганцаархнаа бүх ажлаа хийх хэмжээнд хүртлээ энэ газрын ажил уруудаж доройтсон юм байх даа?
Машин доороос өнхрөн гарч ирсэн Жерати тэр хоёр луу сэжиглэсэн харцаар харав. Гуч нилээд хол гарсан тарган эр тосны толбо болсон ажлын хувцас өмсжээ. Тэр бохир алчууранд гараа арчаад босож зогслоо.
- Та нар эндэхийн хүмүүс биш байна гэснээ тэр
- Та нарт юугаар туслахсан бол? гэж нэмж хэлэв.
- Бид ХМТ-ныхон. Танаас хэдэн зүйл тодруулахаар ирлээ.
- Өө, бурхан минь. Надад та нарт хэлээд байх юм алга гэж Рой уурсан хэлэхэд
- Энэ албан ёсоор протоколд тэмдэглэгдэхгүй гэж Райли хариу хэллээ.
- За, тэгвэл яахав. Бид ярилцах хэрэгтэй юм бол тэгэхээс биш дээ.
Рой мөрдөгчдийг дагуулан ажилчдад зориулсан хэдэн эвдэрхий аппарат байрлуулсан жижигхэн байр луу орлоо. Тэд бүгд хуванцар сандал дээр сууцгаав. Энд өөр хэн ч байхгүй байгаа мэт Рой удирдлага авч хуучин зурагтаа асаагаад дээр үеийн нэг инээдмийн цуврал киног олтлоо сувагнуудыг солилоо. Тэр дараа нь дэлгэц рүү ширтэж сууснаа
- Юу дуртайгаа л асуу, хурдан ярилцаад дуусгачихъя. Сүүлийн хэдэн өдөр надад маш хэцүү байгаа гэж хэллээ.
Түүний юу хэлэх гэснийг Райли тэр дор нь таамаглав.
- Эхнэрийн тань аллагын талаархи мэдээ дахиад цацагдсанд би их харамсаж байна.
- Сонинд нийтэлснээр бол дахиад хоёр хүн амины хэрэг гарсан бололтой. Би үүнд итгэж ч чадахгүй нь. Сурвалжлагч нараас авахуулаад муусайн новшнууд хүртэл утсыг маань улайстал залгаж байна. Миний цахим шуудан хүртэл бүр дүүрчихсэн. Тэд хүний хувийн амьдралыг үл тоож, хүндэлнэ гэдгийг мэддэггүй. Миний эхнэр, хөөрхий Эвелин энэ бүхнийг тэсэж гарч чадахгүй нь бололтой.
- Та дахиад гэрлэсэн юм уу? хэмээн Билл асуулаа.
Жерати дэлгэц рүү ширтсэн хэвээрээ толгой дохив.
- Би Маргаретыг нас барснаас хойш долоон сар...
Тэр үгээ гүйцээж хэлэх тэнхэлгүй болжээ.
- Хүмүүс биднийг хүрдан гэрлэсэн гэж үзсэн. Миний хувьд энэ тийм хурдан санагдаагүй. Би урьд нь огт ганцаардаж байгаагүй. Эвелин бол тэнгэрээс надад илгээсэн бэлэг байсан. Хэрвээ тэр байгаагүй бол надад юу тохиолдох байсныг хэлж мэдэх юм алга.Тэгэхэд би үхэх байсан гэж надад бодогддог.
Сэтгэл нь их хөдөлсөнөөс хоолой нь сөөнгөтжээ.
- Бид одоо зургаан сар хүрч байгаа охинтой. Тэрнийг Люси гэдэг. Амьдралын маань ганц баяр баясгалан.
Зурагтнаас нөхцөл байдалд үл тохирох хүмүүсийн инээлдэх дуу гарлаа. Жерати хоолойгоо засаад суудлынхаа түшлэгийг налж суув.
- Та нарын юу асуух гэж байгааг би мэдэхгүй. Гэхдээ надад аль хоёр жилийн өмнө хариултыг нь өгсөн асуултуудаа дахиад тавих гэж байгаа юм шиг над санагдаж байна. Тэгээд ч энд ямар ялгаа байна гэж? Тэр үед та нар алуурчныг барьж чадаагүй, одоо ч гэсэн барьж чадахгүй биз.

_________________
Sakura


Top
   
PostPosted: Aug.22.17 3:35 am 
Offline
Эртний Эрдэнэ Гишvvн
Эртний Эрдэнэ Гишvvн
User avatar

Joined: Jul.30.06 7:33 am
Posts: 645
Location: Holland
- Бид хичээж байгаа. Шударга үнэний шүүх ялах болно гэж Райли хэлэв. Гэвч хэлсэн үг нь хоосон, жижүүрийн үг шиг санагдсанд тэрбээр чимээгүй болсноо асуулт тавилаа.
- Та энд ойрхон амьдардаг уу? Бид танайд очиж болох уу?
Жерати хөмсгөө зангидан бодолхийлэв.
- Би ингэх ёстой юу? Эсвэл надад сонголт байгаа юм уу?
Райли түүний тавьсан асуултанд бага зэрэг сандарлаа.
- Энэ бол зөвхөн хүсэлт. Гэхдээ энэ бидэнд тус болж болох юм.
- Үгүй. Би жаахан хязгаар тогтоох хэрэгтэй. Цагдаагийнхан намайг өмнө нь их зовоосон. Зарим нь бүр намайг эхнэрээ алсан гэж бодож байсан. Та нарын зарим нь бас намайг хүн алсан гэж бодож байгаа биз.
- Үгүй, гэж Райли батлан хэлээд
- Бид ийм шалтгаанаар энд ирээгүй гэлээ.
Жерати тэр хоёр луу харсангүй, яриа үргэлжлүүлэв.
- Бас хөөрхий Эвелин Люситэй хамт гэртээ хүмүүсийн тасралтгүй утасдахаас залхчихсан сууж байгаа. Би түүнийг улам их сандаргахыг хүсэхгүй байна. Та нартай хамтарч ажиллаагүйд минь өршөөгөөрэй, Энэ бүхнээс би үнэндээ залхаж байна.
Билл ятгахаар зэхэж байгааг Райли түрүүлж анзаараад
- Би ойлгож байна. Зүгээр дээ гэж хэллээ.
Тэр хоёр Жератигийн гэрт очоод чухал юм олохгүй гэдгээ Райли мэдэж байсан. Гэхдээ тэр хэдэн асуултанд нь хариулт өгөхөөс татгалзахгүй гэж бодлоо.
- Таны анхны эхнэр, Маргарет хүүхэлдэйнд хэр дуртай байсан бэ? гэж тэрбээр болгоомжтой асуугаад
- Тэр магадгүй хүүхэлдэй цуглуулдаг байсан юм биш биз? гэв.
Жерати анх удаа дэлгэцнээс харцаа салган эргэж харахад тавьсан асуултанд гайхсан нь илт
- Үгүй гэж хариуллаа.
Урьд өмнө нь түүнээс хэн ч ийм юм асууж байгаагүй гэдгийг Райли анзаарч мэдэв. Хоёр жилийн өмнө цагдаагийнханд хүүхэлдэйний талаар ямар ч төсөөлөл байгаагүй ажээ. Хүмүүс түүнд одоо ч гэсэн дарамт шахалт үзэж байгаа ч хэн ч хүүхэлдэйний талаар дурссангүй.
- Тэр хүүхэлдэйнд дургүй, бүр үзэн яддаг байсан гэснээ Жерати
- Бид хүүхэдтэй болж чадаагүй болохоор хүүхэлдэй харахаараа тэр үүнийгээ санаад гуниглачихдаг байсан. Заримдаа ойр хавьд нь хүүхэлдэй харагдвал тэр уйлдаг байсан гэлээ.
Жерати гүнзгий санаа алдсанаа дэлгэц рүү эргээд харчихав.
- Сүүлийн хэдэн жил тэр ямар ч аз жаргалгүй болсон гэж тэр хөндий хоосон өнгөөр хэлэв.
- Хүүхэдтэй болж чадаагүйгээсээ болсон гэж би хэлэх гэсэн юм. Хамаатангууд, бас найз нар маань бүгд хүүхэдтэй байсан болохоор биднээс бусад хүмүүс хүүхэдтэй болдог юм шиг, зөвхөн тэд л хүүхэдтэй байдаг юм шиг санагддаг байсан. Хүүхэдтэй болсон хүмүүс нялх хүүхдээ харуулахаар биднийг урьж ээж нар түүнээс маань туслахыг гуйдаг байлаа. Энэ бүхэн түүний зүрхийг шархлуулдаг байсан.
Райлигийн хоолой зангирлаа. Ойлгохын аргагүй гай зовлон амссаныхаа дараа энэ эр амьдралаа дахин босгохыг оролдож байгааг нь хараад зүрж нь өөрийн эрхгүй эмтэрчээ.
- Бид одоо дууссан гэж бодож байна, ноёнтон. Бидэнд цаг гаргасанд талархлаа. Хэдийгээр энэ дэндүү хоцорсон гэдгийг мэдэж байгаа ч таныг эхнэрээ алдсанд их харамсаж байна.
Хэдэн хормын дараа тэд явцгаалаа.
- Дэмий цаг гарзадчихлаа гэж Райли Биллд хэлээд ард үлдэж буй Белдинг хэмээх бяцxан хотыг толиндоо харав. Алуурчин энд байхгүй гэдгийг тэр мэджээ. Гэвч тэр Флоресийн газрын зураг дээр харуулсан хэсэг газрын хаа нэгтэй байгаа. Энүүхэнд ойрхон. Тэр магадгүй одоо энэ хажуугаар нь өнгөрч яваа каравануудын аль нэгэнд байгаа ч байж мэднэ. Райлигийн толгойд элдвийн бодол орж түүнийг тарчлааж байлаа. Райли алуурчны байгааг, бас түүний хүн тамлан зовоох хэнээ, хүсэл эрмэлзлэл нь улам бүр өсөн нэмэгдэж байгааг мэдрэв.
Тэр алуурчныг зогсоох ёстой.

_________________
Sakura


Top
   
PostPosted: Aug.22.17 4:32 am 
Offline
Асуулт Самбарын Хvндэт Харуул
User avatar

Joined: Sep.21.09 1:02 pm
Posts: 6323
Location: Энд
Ихэнх мөрдөгчид зөн совингоороо хэргийг мөрддөг болов уу эсвэл цэвэр баримт нотолгоо дээр үндэслэдэг болов уу? Надад мөрдөгч нар зөн совингүй бол хол явж чадахгүй юм шиг. Яг Райли шиг алуурчинтай ижил сэтгэж чаддаг мөрдөгч хамгийн сайн нь болдог юм шиг санагдлаа.

Баярлалаа :wd: :wd:

_________________
:wink:


Top
   
PostPosted: Aug.22.17 5:34 pm 
Offline
Эртний Эрдэнэ Гишvvн
Эртний Эрдэнэ Гишvvн
User avatar

Joined: Jul.30.06 7:33 am
Posts: 645
Location: Holland
Бүлэг 15

Гар утасны сэрүүлэг дуугарахад тэр эр сэрлээ. Эхлээд тэр хаана байгаагаа мэдсэнгүй. Тэгснээ өнөөдөр маш чухал өдөр гэдгийг тэр саналаа. Энэ бол түүний өчнөөн их хүсэн хүлээж байсан өдөр.
Тэр маш чухал хэргийн улмаас энд сэрснээ мэдэж байлаа. Өнөөдөр тэр нэг хүний тэсвэрлэхийн аргагүй өвдөлт, айдсыг мэдэрч сэтгэлийн цэнгэлийг эдлэх болно.
Одоо харин тэр хаана байгаа юм бол? Нойрноосоо гүйцэд сэрж амжаагүй тэрбээр сайн санахгүй байлаа. Тэр шалан дээрээ хивс дэвссэн нэг жижигхэн өрөөний буйдан дээр хэвтэж байв. Энд бас хөргөгч, богино долгионы зуух харагдана. Өглөөний гэрэл цонхоор тусаж байлаа.
Тэр босож өрөөний хаалгыг онгойлгон харанхуй хонгил руу хараад хаалганы дэргэд байсан гэрлийн товчлуурыг дарав. Гэрэл асахад хонгилын нөгөө талд нэг онгорхой хаалган харагдана. Тэнд дээр нь ариутгасан цаас дэвссэн хар гадаргатай эмнэлгийн үзлэгийн ор байхыг олж харлаа.
Мэдээж, сайн дурын эмнэлгийн поликлиник, гэж тэр бодов.
Одоо тэр хаана байгаагаа, мөн энд хэрхэн ирснээ бүрэн мөсөн санаад нууцлаг, бас ухаалаг байж чаддагтаа өөрөө өөртөө баяр хүргэв. Өчигдөр түүнийг үдээс нилээн хойхно энд, поликлиникт ирэхэд хүн ихтэй байжээ. Тэр нааш цааш холхилдох өвчтөнүүдийн дунд ороод цусны даралт хэмжиж өгөхийг гуйсан. Тэгэхэд түүнд тусалсан сувилагч өөрийнх нь зорьж ирсэн тэр бүсгүй байж таарчээ. Хэдэн өдрийн турш араас нь мөрдөж, гэрт нь очиж, дэлгүүр явахад нь дагасан тэр бүсгүй эцэст нь ажил руугаа ирсэн.
Цусны даралт хэмжиж дууссаны дараа тэр эр нөөц хадгалдаг шүүгээн доторхи давчуу зайнд орж нуугджээ. Ажилчид ямар ч сэжиг аваагүй. Поликлиник хаалгаа барих үед хэнд ч шүүгээнүүдийг шалгах бодол төрөөгүй. Ажилчдыг гэртээ харихаар явцгаасны дараа нь тэр шүүгээнээс гарч, ажилчдад зориулсан энэ өрөөнд орж иржээ. Тэр бас сайн унтаж амарсан ажээ.
Өнөөдөр түүний хувьд мартагдахааргүй онцгой өдөр болох ёстой.

_________________
Sakura


Last edited by naran1962 on Aug.24.17 9:05 pm, edited 1 time in total.

Top
   
PostPosted: Aug.22.17 7:32 pm 
Offline
Шөнийн Тэнгэрт Сvvмэлзэх Саран
Шөнийн Тэнгэрт Сvvмэлзэх Саран
User avatar

Joined: May.08.11 8:05 pm
Posts: 290
Уншиж байгаа шүү. Маш гоё сонирхолтой зохиол байна. 1000 нүүрт хулгайчыг бас уншсан. Би их чимээгүй уншигч шүү хэхэх орчуулаад байгаарай.

_________________
:haha: :hihi: :haha: :hihi:


Top
   
PostPosted: Aug.22.17 7:41 pm 
Offline
Эртний Эрдэнэ Гишvvн
Эртний Эрдэнэ Гишvvн
User avatar

Joined: Jul.30.06 7:33 am
Posts: 645
Location: Holland
Барилгын гадаа байгаа хүмүүс дотор хүн байгааг мэдэж болохгүйг тэр санаад таазны гэрэлтүүлгийг хурдхан унтрааж гар утасныхаа цаг руу харав. Өглөөний долоон цаг болоход хэдэн минут дутуу байлаа.
Бүсгүйг байнга ажиглаж байсан болохоор удахгүй энд ирнэ гэдгийг тэр мэдэж байжээ.
Өглөө бүр поликлиникт ажилладаг эмч, ажилчдаас гадна өвчтөнүүдийг ирэхээс өмнө бэлтгэл хийх нь бүсгүйн ажлын нэг хэсэг учраас тэр энд дандаа долоогоос наймын хоооронд ирдэг.
Гэвч өнөөдөр бусад өдрүүдээс өөр байх болно. Бүсгүр энд ганцаараа биш.
Гадаа машины зогсоол дээр машин ирэхийг сонссон эр гадагшаа харж чадахгүйдээ жаахан бухимдав. Гэсэн ч машинаас бууж буй хүн нөгөө бүсгүй мөн ажээ. Анхны хоёр хэргийг үйлдэх үедээ тэрбээр маш их айж сандарч байсан бол одоо харин тэр сэтгэл хөдлөлөө сайн хянаж байв. Гурав дахь хэргээ үйлдэхээс эхлэн түүнд зорилгоо биелүүлэхэд амархан санагддаг болжээ. Харин энэ удаа тэр өмнөхөөсөө арай өөрөөр хийхийг хүсэж байлаа.
Бүсгүйг өөрийнх нь хувийн нэрийн хуудас болох нэг гайхалтай юм хүлээж байгаа.

* * *

Машины зогсоол дээр алхах зуураа Синди МакКиннон өдөр тутам хийх ажлынхаа төлөвлөгөөг бодож явлаа. Бүх нөөцөө янзалж дууссаны дараа тэр эмийн сангийн захиалгын хуудсыг бөглөж гарын үсэг зураад, өдрийн хуваарийг шинэчилж бэлэн болгох ёстой. Найман цагт хаалга онгойлгохын өмнө өвчтөнүүд гадаа хүлээж байдаг. Өдрийн үлдсэн хугацаанд тэр эмч, сувилагчдын үзлэгийн цагийг зохицуулахаас гадна тариа хийж, өвчтөнүүдийн цусны даралтыг хэмжиж, үндсэн үзүүлэлтүүдийг шалгах болно. Энд хийдэг ажил нь дипломтой сувилагчид үл тохирох боловч тэр эмнэлгийн тусламж, үйлчилгээ авах боломжгүй хүмүүст тусладаг эн ажилдаа үнэхээр сэтгэл хангалуун байдаг. Тэр бас энд өөрийн эзэмшсэн мэргэжлээрээ хүмүүсийн амийг авардаг гэдгээ мэддэг.
Синди цүнхнээсээ түлхүүр гаргаж шилэн хаалгыг онгойлгон хурдан ороод хаалгаа дотроос нь түгжив. Найман цагт хаалгыг өөр ажилтан онгойлгодог ажээ. Синди код оруулан барилгын дохиоллыг салгалаа.
Дараа нь тэр хүлээлгийн танхимд ортол шалан дээр хэвтэх нэг юм нүдэнд нь өртөв. Синди юу болохыг бүдэг гэрэлд ялгаж харж чадсангүй. Танхимын том гэрлийг асааж харвал шалан дээр нэг сарнай байлаа. Тэр сарнай руу дөхөж очин гартаа барьж үзвэл жинхэнэ биш, хямдхан хиймэл цэцэг ажээ. Энэ яагаад энд хэвтэж байдаг билээ?

_________________
Sakura


Top
   
PostPosted: Aug.22.17 8:52 pm 
Offline
Эртний Эрдэнэ Гишvvн
Эртний Эрдэнэ Гишvvн
User avatar

Joined: Jul.30.06 7:33 am
Posts: 645
Location: Holland
Өчигдөр нэг өвчтөн энд орхичихсон юм байх даа? Гэхдээ клиник таван цагт хаасны дараа цэцгийг яагаад хэн ч аваагүй юм бол?
Өчигдөр энэ цэцгийг би яагаад хараагүй байдаг билээ? Тэрбээр өчигдөр цэвэрлэгч ажлаа хийж дуустал хүлээж өөрөө хамгийн сүүлд эндээс явсан бөгөөд тэр үед энэ цэцэг шалан дээр байгаагүй гэдгийг санав.
Гэнэт түүнийг айдас нөмрөн авахад адрелин бүх биеэр нь тархлаа. Сарнай ямар учиртай болохыг тэр ойлгожээ. Тэр энд ганцаараа биш гэдгээ мэдээд хурдан гадагшаа гарах хэрэгтэй гэдгийг ухаарав. Нэг секунд ч алдаж болохгүй.
Синдиг хаалга руу гүйхээр эргэх гэтэл араас нь нэг хүчтэй гар тэврэн авч зогсоолоо. Түүнд бодох хугацаа ч байсангүй. Тэр энэ гарнаас мултрах хэрэгтэй. Синди биеийнхээ бүх жингээр арагшаа түрж байснаа тохойгоороо хүчтэй ёворлоо. Тэгтэл араас нь халдсан этгээд дуу алдан ёолж өөр лүү нь биеийнхээ жингээр даран тонгойхыг тэр мэдрэв. Аз болж тохойгоороо тэр этгээдийн аюулхайг цохьчихсон юм болов уу? Синди арагшаа эргэж харж чадсангүй, түүнд тэгэх ч цаг байсангүй.
Синди хаалга руу гүйлээ. Гэвч цаг зогсчихсон мэт өөрийнхөө гүйж байгааг ч мэдэрсэнгүй, тэр яг л зузаан цэлцэгнүүр дунд хөдөлж байгаа юм шиг санагдав.
Эцэст нь хаалганд арай хийн хүрсэн тэрбээр онгойлгох гэж оролдлоо. Тэр наашаа орж ирэх үедээ дотроос нь цоожилчихсон болохоор мэдээж хаалга онгойсонгүй.
Айж мэгдсэн Синди гараа цүнхэндээ шургуулан тэмтчин хайсаар түлхүүрнийхээ оосроос татаж гаргав. Тэгтэл оосор хүчтэй салганан чичрэх гарнаас нь мултарч уналаа. Дахиад цаг хугацаа зогсчих шиг болсон ч тэр доош тонгойн түлхүүрнүүдээ шүүрч аваад зөв түлхүүрээ олж цоожинд шургууллаа.
Гэвч салганан чичрэх гар нь түлхүүрээ эргүүлж чадсангүй. Сиди биеэ захирагч чадахаа больжээ. Гадаа нэг юм хөдлөхийг тэр нүднийхээ буланд олж харлаа. Машины зогсоолын урдахи явган хүний зам дээр нэг эмэгтэй нохой дагуулчихсан явж харагдана. Түлхүүрээ гартаа барьсан хэвээрээ тэр хаалганы хатуу зузаан шилийг нударгаараа дэлсэж орилохоор амаа ангайлаа.
Гэнэт завьжийг нь цуулахаа шахаж, орилж амжаагүй ам руу нь алчуур, ороолтны аль нэгийг чихэв. Өөрт нь халдсан этгээд өрөвдөх сэтгэлгүйгээр хоолойг нь хайр найргүй багалзуурдлаа. Нүд нь бүлтрэх шахсан Синди орилж чадсангүй, хоолойноос нь зөвхөн ёологнох мэт аяархан дуу гарав.
Синди хоёр гараараа савчин даллах үед түлхүүрнүүд шалан дээр ойчжээ. Арагш нь хүчтэй татсан тэр хүч түүнийг өглөөний гэрэл туссан газраас төсөөлөхийн аргагүй айж цочирдом гүн харанхуй ертөнц рүү хаман авч явлаа.

_________________
Sakura


Top
   
PostPosted: Aug.22.17 10:23 pm 
Offline
Эртний Эрдэнэ Гишvvн
Эртний Эрдэнэ Гишvvн
User avatar

Joined: Jul.30.06 7:33 am
Posts: 645
Location: Holland
Сүүлчийн хэсгийг жаахан засаж нэмж оруулсан шүү. эргэж харна биз.
Орчуулгыг минь уншиж байгаа хүмүүст талархлаа. Одоо үйл явдал нилээд өрнөж эхэллээ.

_________________
Sakura


Top
   
PostPosted: Aug.22.17 11:57 pm 
Offline
Эртний Эрдэнэ Гишvvн
Эртний Эрдэнэ Гишvvн
User avatar

Joined: Jul.30.06 7:33 am
Posts: 645
Location: Holland
давхар орчихжээ

_________________
Sakura


Last edited by naran1962 on Aug.23.17 12:11 am, edited 1 time in total.

Top
   
PostPosted: Aug.22.17 11:58 pm 
Offline
Эртний Эрдэнэ Гишvvн
Эртний Эрдэнэ Гишvvн
User avatar

Joined: Jul.30.06 7:33 am
Posts: 645
Location: Holland
Бүлэг 16

- Чамд нэг л таагүй байх шиг байна, тийм ээ? гэж Биллийг асуухад
- Харин тийм ээ. Чи ч гэсэн адилхан байгаа гэдгийг би мэдэж байна хэмээн Райли хариу өчив.
Зочид буудлын үүдний танхимд тавьсан арьсан бүрээстэй буйдангууд дээр хүмүүс, хүүхэлдэйнүүд холилдон сууж буй харагдана. Хүмүүс, ихэвчлэн эмэгтэйчүүд, бас хэдэн эрчүүд кофе, цай ууцгаах зуур хоорондоо ярилцаж байлаа. Тэд дэргэдээ эрэгтэй, эмэгтэйгээс гадна хүүхэд шиг хувцасласан олон төрлийн хүүхэлдэйнүүд суулгажээ. Энд жинхэнэ хүүхдүүд харагдаагүй ч этгээд гэр бүлийнхний цугларалт болж байгаа юм шиг Райлид санагдав. Тэр энэ хачин үзэгдлийг харах гэсэн боловч огт таалагдахгүй байлаа. Билл тэр хоёр одоо хүртэл хэргийн гогцоог олох ямар нэг юм олж чадаагүй тул эндээс юм олж магадгүй хэмээн найдаж хүүхэлдэй сонирхогчдын цуглаанд иржээ.
- Та нар бүртгүүлсэн үү?
Райли эргэж харвал нэг хамгаалагч Биллийн өмссөн хүрэм рүү анхааралтай хараад зогсож байв. Хүрэмний цаана зэвсэг нуусанд эргэлзээгүй тэрбээр гараа буундаа ойртууллаа.
Ийм олон хүн цугласан газар хамгаалагчийн ингэх аяглах нь аргагүй гэдгийг Райли хүлээн зөвшөөрч байв. Ямар нэг галзуу өвчтэй мэргэн буудагч энд асар их хохирил учруулж чадах нь мэдээж. Билл тэмдгээ гаргаж харуулан
- ХМТ хэмээн хэллээ.
Хамгаалагч шүлсээ гүдхийлгэн залгиад
- Би лав гайхсан гэж хэлж чадахгүй л юм байна гэв.
- Яагаад үгүй гэж? хэмээн Райли асуулаа.
Хамгаалагч эр толгойгоо сэгсрэв.
- Яагаад гэвэл би урьд өмнө нь ийм олон хачин, этгээд хүмүүс нэг дор цугларсныг харж байгаагүй болохоор тэр.
- Тийм дээ, гэж Билл хүлээн зөвшөөрч хэлээд
- Тэгээд бас эд нар чинь бүгд амьд хүмүүс биш гэлээ.
Хамгаалагч мөрөө хавчсанаа хариу хэлэв.
- Сэтгэлд чинь таарахгүй байсан ч чи дасах л хэрэгтэй.

_________________
Sakura


Last edited by naran1962 on Aug.23.17 4:02 am, edited 1 time in total.

Top
   
PostPosted: Aug.23.17 12:46 am 
Offline
Асуулт Самбарын Хvндэт Харуул
User avatar

Joined: Sep.21.09 1:02 pm
Posts: 6323
Location: Энд
Ээ Синди гялс түлхүүрээ эргүүлчихгүй. Тэхдээ зохиолчийн санаа л даа ккк.

Баярлалаа :wd: :wd:

_________________
:wink:


Top
   
PostPosted: Aug.23.17 4:02 am 
Offline
Эртний Эрдэнэ Гишvvн
Эртний Эрдэнэ Гишvvн
User avatar

Joined: Jul.30.06 7:33 am
Posts: 645
Location: Holland
Тэр эр толгойгоо эргүүлэн эргэн тойрноо анхааралтай ажиглан хараад
- Энийг хурдан дуусвал би их баярлахсан гэж хэлээд тэднээс холдон явлаа.
Райли Биллийн хамт дараагийн танхим руу орох үедээ хамгаалагч яагаад тэгж их санаа зовоод байсны учрыг сайн ойлгосонгүй. Энд ирсэн хүмүүс аймшигтай гэхээсээ илүү чамин тансаг харагдана. Нас залуу эмэгтэйчүүдээс гадна хөгшин хатагтай нар ч энд байлаа. Нэг хэсэг нь хоорондоо эелдэгхэнээр ярилцаж байхад зарим нь биеэ тоосон, ихэмсэг зантай нь илт ажээ.
- Эндээс юу олно гэж чи найдаж байгаа юм бэ? Надад хэлээч гэж Биллийг бувтнахад
- Би сайн мэдэхгүй байна гэж Райли хэлэв.
- Магадгүй чи хүүхэлдэйнд хэт их анхаарал хандуулаад байх шиг гэж Билл энд ирсэндээ огт баярлаагүй шинжтэй хэлээд
- Блэквелл хүүхэлдэйтэй аймаар харьцдаг ч гэсэн гэмт хэрэгтэн биш. Бас эхний хохирогч хүүхэлдэйнд дургүй байсныг бид өчигдөр сонссон гэлээ.
Райли хариулсангүй. Биллийн зөв ч байж магадгүй. Гэхдээ тэр өөрт нь энэ цугларалтын танилцуулгыг үзүүлэхэд энд ирэх хэрэгтэй юм шиг санагджээ. Тэр энд аз дайрч ч магадгүй гэж бодсон ажээ.
Райлигийн энд харсан эрчүүд харваас соёлтой, дээд боловсролтой, ихэнх нь нүдний шилтэй, зарим нь бүр тамирчин шиг бие бялдартай харагдана. Тэднээс хэн нь ч хүн амины хэрэг үйлдчихмээр сэжигтэй хүн гэж харагдахгүй байлаа. Райли нялх хүүхэд шиг хүүхэлдэй тэврээд бүүвэйн дуу аялж суусан бүсгүйн хажуугаар өнгөрөв. Жаахан цаахна нэг настай эмэгтэй хүн шиг том алиа салбадайтай ярилцаж байлаа.
Тэгэхээр тэдэнд бас өөрийн гэсэн онцлог шинж чанар, сонирхол байдаг юм байна, хэмээн Райли дотроо бодов.
Билл хүрэмнийхээ халааснаас танилцуулга гарган дэлгэж харлаа. Райли цааш алхах зуур
- Сонирхол татахаар юм энд болох нь уу? гэж асуув.
- Зөвхөн нээлт, лекц, үзүүлэн танилцуулга гэх мэт зүйл байна, Хэдэн тооны том үйлдвэрлэгчид шинэ хэв загвар, шинэ бүтээгдхүүнээ танилцуулхаас гадна хүүхэлдэйн ертөнцөд нэр хүндтэй хэдэн хүн илтгэл тавих юм байна.
Танилцуулга уншиж байсан Билл гэнэт хөхөрлөө.
- Сонсооч, энд маш хачирхалтай нэртэй илтгэл тавих юм байна.
- Юу гэсэн байна?
- Викториагийн үеийн нийгмийн хөгжил тухайн үеийн шаазан хүүхэлдэйний урлагт үзүүлсэн нөлөө. Энэ таван минутын дараа эхлэх юм байна. Чи тийшээ очиж үзмээр байна уу?

_________________
Sakura


Top
   
PostPosted: Aug.23.17 4:33 am 
Offline
Асуулт Самбарын Хvндэт Харуул
User avatar

Joined: Sep.21.09 1:02 pm
Posts: 6323
Location: Энд
Олон ийм хүмүүсийн дунд ороход эвгүй л бх. Гэхдээ нэг талаасаа хүмүүс гэдэг барьцгүй, хувирамтгай, санаа бодол нь далд гээд олон муу талтай. Харин хүүхэлдэйнд тийм зүйл бхгүй. Би банкинд ажиллаж бгаад жинхлэх ярилцлаганд ороход нэг нилээн том дарга нь надаас за хүмүүстэй ажиллах (үйлчлүүлэгч) ямар бна гэхэд нь би яах вэ болоод л бна, гэхдээ тоотой ажиллах хамаагүй амар гэж хэлж бсан ккк. Тоо хүнийг хуурдаггүй, итгэж болно, 2 нүүр гаргахгүй гээд хүнтэй ажиллахаас хамаагүй амар ккк.

Баярлалаа :l2: :l2:

_________________
:wink:


Top
   
PostPosted: Aug.23.17 7:20 am 
Offline
Эртний Эрдэнэ Гишvvн
Эртний Эрдэнэ Гишvvн
User avatar

Joined: Jul.30.06 7:33 am
Posts: 645
Location: Holland
Райли бас инээд алдлаа.
- Тэндээс бид юу ч ойлгохгүй гэдгийг би мэдэж байна. Өөр юм байна уу?
Билл толгой сэгсрээд
- Садит алуурчныг олоход туслачихмаар юм алга гэв.
Тэр хоёр дараагийн том танхимд орлоо. Энд олон янзын хүүхэлдэй, хүүхэлдэйний хэрэгслийг өөр хооронд нь ялгаж тавьсан ширээ, тавиуруудыг эмх замбараагүй байрлуулжээ. Хүүхэлдэйнүүд хуруу шиг жижгээс авахуулаад бүр хүн шиг том хэмжээтэй, хуучнаас эхлээд дөнгөж үйлдвэрээс ирсэн шинэ гээд олон янз ажээ. Зарим нь бүр алхаж, ярьж харагдана. Тэдний ихэнх нь хананд өлгөөтэй, тавиур дээр суучихсан, бас зогссон байх бөгөөд бүгд мөрөөдөж буй мэт гөлийсөн нүдээр хүмүүс рүү цоо ширтэнэ.
Райлид эхлээд олон хүүхэд байгаа мэт санагдсан ч энд ганц ч эрэгтэй хүүхэд байхгүй, зөвхөн бяцxан охид байлаа. Ихэнх охид эцэг эхтэйгээ хамт байх боловч хэдэн хүүхэд хараа хяналтгүй ойр зуур чөлөөтэй яван үзмэрийн тавиур, шилэн хоргонд хүрч харагдана.
Райли нэг ширээн дээрээс бяцxан зургийн аппарат авч үзвэл өлгөөтэй шошгон дээр нь ажилладаг гэж бичсэн байв. Ширээн дээр бас бяцxан сонин сэтгүүл, тоглоомнуудаас гадна цүнх түрийвч байлаа. Дараагийн ширээн дээр хүүхэлдэйнд зориулсан усанд ордог онгоц, угаалгын өрөөний тавиурууд тавьжээ.
Зурагтай богино ханцуйтай цамцнуудыг хүүхэлдэйнээс гадна хүмүүс өмсөж болдог ажээ. Үсчин харин ганцxан хүүхэлдэйнд зориулагдсан байлаа. Олон төрлийн засалттай хиймэл үснүүдийг хараад Райлигийн нуруугаар хүйт оргив. ХМТ хэргийн газраас олдсон париакыг үйлдвэрлэсэн газрыг олсон боловч тэр үйлдвэр бүтээгдэхүүнээ тоо томшгүй олон дэлгүүрт нийлүүлсэн байжээ. Эгнээ болгон өрсөн хиймэл үснүүдийг харсан Райлигийн санаанд бусад хүмүүсийн төсөөлөх ч үгүй байгаа дүр зураг буужээ. Энэ бол хүүхэлдэйнд зориулсан хиймэл үсээр париак хийж өмсгөн, хүүхэлдэй шиг тавьсан нас барсан нүцгэн эмэгтэйчүүдийн дүр зураг байлаа. Тэр энэ дүр зургийг толгойноосоо хэзээ ч авч хаяж чадахгүй гэдгээ мэдэж байв. Эмэгтэйчүүдийг амьд байхад нь хайр найргүй хандсан мөртлөө бусдад үзүүлэхээр тавихдаа их анхаарал тавьж, болгоомжтой хандсан байсан. Яг үүнд л учир шалтгаан байгаа гэж бодсон тэрбээр Биллийг энд дагуулж ирсэн билээ.
Райли урагш алхан хүүхэлдэйний үсчний хэсгийг хариуцаж буй нэг залуухан эмэгтэй рүү очиж яриа өдлөө
- Та эдгээр париакуудыг зарж байгаа юм уу?
- Тэгэлгүй яахав. Энэ өлгөөтэй байгаа нь зөвхөн үзүүлэнгүүд, харин шинэ нь хайрцганд байгаа. Та алийг нь авах вэ?
Райли юу хэлэхээ мэдэхгүй түгдэрснээ
- Та энэ жижиг париакнуудийг бас засаж янзладаг уу? гэж тэр эцэст нь асуулаа.
- Танд зориулаад би засалтыг нь өөрчилж болно. Энэ нэг их үнэтэй биш.
- Үүнийг ямар хүмүүс худалдаж авдаг юм бэ?
Райли аймаар төрхтэй эрчүүд энэ париакнуудаас худалдаж авдаг уу гэж асуумаар санагдав.
Эмэгтэй түүний үгийг үл ойлгосон бололтой харлаа.
- Таны юу асуугаад байгааг би ойлгохгүй байна. Янз бүрын эрчүүд ирж худалдаа хийдэг. Тэд заримдаа хүүхэлдэйгээ авчирч үснийх нь хэв маягийг өөрчлүүлдэг.
- Энэ хиймэл үснээс эрэгтэй хүмүүс байнга худалдаж авдаг уу? гэж би асуух гэсэн юм.
Залуу эмэгтэй одоо жаахан сандарч биеэ барьсан харагдана.
- Би санахгүй байна гэж хэлээд тэр гэнэт эргэж шинэ үйлчлүүлэгчид туслахаар явлаа.
Танихгүй хүнээс элдвийн юм асуусан өөрийгөө тэнэг мунхаг мэт санасан Райли тэнд хэсэгхэн зуур зогсов.
Билл гарт нь хүрч
- Эндээс гэмт хэрэгтнийг олно гэж би найдахгүй байна гэлээ.
Райлигийн царай улайлаа. Хүүхэлдэйний үсчингийн газраас эргэх үедээ тэр энд байгаа цорын ганц этгээд загнаж байгаа эмэгтэй биш гэдгээ олж мэдэв. Шинэ хүүхэлдэй худалдаж авсан нэг эмэгтэй сэтгэл нь хөөрч догдолсондоо бүр уйлж байлаа. Нэг ширээний дэргэд эрэгтэй эмэгтэй хоёр хүн нэг ховор цуглуулгыг худалдаж авахаар хэрүүл хийж харагдана. Тэд худалдах барааг хүний хөлнөөс тусгаарлаж татсан туузыг бараг тасар татан хаях шахаж байв.
- Яагаад тэр хамгаалагчийн сэтгэл зовоод байсныг би одоо л ойлголоо гэж хэлээд тэр Билл рүү харлаа.
Билл нэг хүн рүү нилээд ноцтой харж зогсоно.
- Яасан бэ?

_________________
Sakura


Top
   
PostPosted: Aug.23.17 11:19 am 
Offline
Шөнийн Тэнгэрт Сvvмэлзэх Саран
Шөнийн Тэнгэрт Сvvмэлзэх Саран
User avatar

Joined: May.08.11 8:05 pm
Posts: 290
Дуусчих байх гээд уншаад байсан бүр гүйцээд ирлээ. Одоо хүлээж байна :)

_________________
:haha: :hihi: :haha: :hihi:


Top
   
PostPosted: Aug.23.17 6:13 pm 
Offline
Эртний Эрдэнэ Гишvvн
Эртний Эрдэнэ Гишvvн
User avatar

Joined: Jul.30.06 7:33 am
Posts: 645
Location: Holland
- Тэр залууг хар даа гэж Билл хэлээд олон нугалаастай даашинз өмсгөсөн том хүүхэлдэйнүүдийн дэргэд зогсож буй нэг эр лүү дохилоо. Тэр гуч орчим насны царайлаг залуу ажээ. Харин энд байгаа эрчүүдийг бодвол тэр боловсролтой нэгэн гэж харагдаагүй ч ажил үйлс нь амжилттай яваа, өөртөө итгэлтэй бизнесмэн бололтой.
- Тэр ирэхийг хүсэж байсан газраа ирсэн юм шиг аяглаж байна. Ийм залуу яах гэж хүүхэлдэйгээр тоглодог байна? гэж Биллийг үглэж гарахад
- Мэдэхгүй. Гэхдээ түүнийг ажаад байхад тэр тоглоомын өрөө худалдаж авахаас ч сийхгүй нэгэн бололтой гэж Райли хариулаад залууг харвал тэр одоо даашинзтай жижигхэн хүүхэлдэйнүүдийн дэргэд зогсож байв.
Залуу өөрийг нь хүн ажиглаж буй эсэхийг шалгах мэт эргэн тойрноо ажиглан харлаа. Бийл залуу руу нуруугаа харуулж зогсоод
- Тэр одоо юу хийж байна? хэмээн асуув.
- Барааг сонжиж байна. Яагаад ч юм энэ надад таалагдахгүй байна.
Залуу нэг хүүхэлдэй рүү тонгойж анхааралтай харах үед нимгэн уруул дээр нь инээмсэглэл тодорлоо. Тэр дахиад танхимыг хэсүүчлэн ажихыг харсан Райли
- Тэр ээлжит хохирогчоо хайж байгаа юм байх шиг байна гэж нэмж хэлэв.
Хүүхэлдэйний хувцсыг барьж үзэж буй энэ эрд ямар нэг нууцлаг юм байх шиг Райлд санагдав. Тэр даашинзны материалыг имэрч харагдана.
Билл эргэж хараад
- Бурхан минь, Энэ хүн аймшигтай санагдахгүй байна гэж үү? гэлээ.
Райлигийн нуруугаар хүйт оргиод явчихав. Тэр хүн үнэндээ алуурчин гэмээр харагдаагүй ажээ. Ингэхэд алуурчинтай олон нийтийн газар тааралдах боломж хэр их байдаг юм бол? Гэхдээ тэр хүнд ямар нэг өөр юм байна гэдгийг Райли хүлээн зөвшөөрөв.
- Түүнийг хараанаасаа битгий алдаарай гэж Райли хэлээд
- Тэр хэрвээ илүү хачирхалтай үйлдэл хийвэл бид түүнийг асууж байцаах болно гэлээ.
Тэгтэл тэдний хардалтыг тэр дор нь арчиж хаясан нэг үйл явдал боллоо.
- Аав аа, хэмээн дуудсаар тав орчим насны хөөрхөн охин нөгөө залуу руу гүйж очив. Нүүр дүүрэн инээмсэглэх залуугийн нүд хайраар гэрэлтэж байлаа. Тэр сонгосон хүүхэлдэйгээ охинд харуулахад хөөрч догдолсон охин гараа сунгав. Эцэг нь хүүхэлдэйг авч охиндоо өгөхөд тэр чанга тэвэрлээ. Залуу худалдагчтай тооцоо хийхээр түрийвчээ гаргаж ирэв.
Райли дотроо аяархан дуу алдаж
Миний зөн совин дахиад алдчихлаа, гэж бодлоо.
Билл утсаар хэн нэгэнтэй ярьж харагдана. Царай нь хувьсxийсэн тэрбээр Райли руу эргэж харлаа.
- Тэр дахиад нэг эмэгтэйг аваад явчихжээ.

_________________
Sakura


Top
   
PostPosted: Aug.23.17 11:17 pm 
Offline
Асуулт Самбарын Хvндэт Харуул
User avatar

Joined: Sep.21.09 1:02 pm
Posts: 6323
Location: Энд
Алуурчин баригдах болоогүй гэхээр Синди ч үхэх нь дээ хөөрхий.

Баярлалаа :wd:

_________________
:wink:


Top
   
PostPosted: Aug.23.17 11:30 pm 
Offline
Эртний Эрдэнэ Гишvvн
Эртний Эрдэнэ Гишvvн
User avatar

Joined: Jul.30.06 7:33 am
Posts: 645
Location: Holland
Бүлэг 17

Хавтгай дээвэртэй урт барилгийн дэргэдэх зогсоол руу жолоогоо эргүүлж байсан Райли амандаа хараал хэллээ. Барилгын гадаа ХМТ-ны дүрэмт хувцастай гурван хүн орон нутгийн цагдаагийн газрынхантай хамт зогсож байв.
- Байдал сайнгүй харагдаж байна. Бид энэ хүн сүргүүдийг энд цуглахаас өмнө ирэх хэрэгтэй байсан юм гэж түүнийг хэлэхэд
- Энэ ч муу шүү гэж Билл зөвшөөрөн хэллээ.
Өнөө өглөө энэ тосгоны эмнэлгийн поликлиникээс нэг эмэгтэйг хулгайлсан гэж тэдэнд хэлжээ.
- Энэ удаа бид арай эрт мэдлээ. Бид хохирогчийг амьдаар нь буцааж авчирч магадгүй гэж Билл хэлэв.
Райли түүнтэй санал нэг байлаа.
Энэ удаа хэрэг өөрөөр эргэж ч магадгүй, гэж тэр боджээ.
911 рүү утасдсан гэрч гэмт хэргийг сайн харсан гэдгийг сонссон Райлигийн сэтгэл санаа бага зэрэг хөнгөрөв. Цуврал алуурчин, хүн хулгайлсан хэргийн талаар мэдэж байсан орон нутгийн цагдаагийн газар хэрэг гарсан тухай мэдэнгүүтээ тэр даруй ХМТ- г дууджээ. Тэд бүгд энэ урьд өмнө гарсан хэргүүдтэй холбоотой гэдгийг шууд гадарлажээ.
- Тэр үнэхээр бидний хайж байгаа хүн мөн бол биднээс хэдэн алхмаар өрсчихлөө. Хэрэгтэнг ийм газраас хүн хулгайлна гэж би огт төсөөлсөнгүй.
Алуурчин хохирогчоо машины зогсоолын дэргэдээс, эсвэл бусдын нүднээс хол гүйлтийн зам дээрээс ч юм уу барьж авдаг гэж тэрбээр бодож байжээ. Магадгүй гэрэлтүүлэг муу тусдаг газар ч юм уу.
- Яагаад заавал хотын харьяа эмнэлэг гэж? Энэ яагаад өдрийн цагаар болдог билээ? Тэр яагаад эрсдэл ихтэйг мэдсээр байж барилгад нэвтэрч орсон юм бол? хэмээн Райли асуултуудыг ар араас нь тавьж эхлэхэд
- Зөв сонголт биш гэдэг нь харваас илт байна. Одоо хоёулаа ажлаа эхэлцгээе гэж Билл хэлэв.
Райли хүний хөлөөс холхон тавьсан машинаасаа буух үедээ багийн ахлагчаар ажилладаг тусгай ажилтан Карл Валдерыг танилаа.
- Энд үнэхээр муу юм болох нь ээ гэж тэр Биллд бувтнаж хэлээд барилга руу алхав.
Райли үнэндээ зэсэн өнгөт үстэй, нүүрэндээ дүүрэн сэвхтэй нялх хүүхэд шиг царайтай Валдерт дургүй. Билл тэр хоёр түүний удирдлаганд ажиллаж үзээгүй ч Валдерыг нэр хүнд муутай гэдгийг мэднэ. Олон мөрдөгчид түүнийг ажлаа мэддэггүй учраас зөвхөн тушаал заавар өгөхөөс хэтэрдэггүй удирдах албанд тохирохгүй гэж ярилцдаг ажээ. Бас нэг муу юм гэвэл тэр тэдний ахлагч Мередитээс дээгүүр албан тушаалтай. Валдер хэдэн настайг мэдэхгүй ч тэр бусдыг бодвол ХМТ-ны өндөр албан тушаалд маш хурдан дэвшжээ.
Валдер Райли, Билл хоёрыг тосож ирлээ.
- Мөрдөгч Пэйж, Жеффрис, та нарыг ирсэнд би их баяртай байна.
Райли ёс журам баримтлахыг ч хичээсэнгүй.
- Энэ хэргийг нөгөө гурван эмэгтэйг хороосон алуурчин үйлдсэн гэж яаж мэдсэн юм бэ?
хэмээн асуухад
- Энүүгээр, гэж Валдер хэлээд нэг хямдхан хиймэл сарнай хийсэн гялгар уут өргөж харуулаад
- Энэ шалан дээр хэвтэж байсан гэлээ.
- Өө, чөтгөр ав.
Алуурчны үйлдсэн хэргийн нарийн ширийн зүйлүүдийг, жишээ нь цогцосны дэргэд сарнай орхидог гэдгийг хэвлэл мэдээлийнхэнд мэдэгдэхгүй гэж Төв удирдлагаас их хичээсэн. Тэгэхээр энэ ямар нэг дагалдан дууриагч, эсвэл өөр алуурчны хийсэн хэрэг биш ажээ.
- Хохирогч нь хэн бэ?
- Синди МакКиннон. Тэр энд сувилагчаар ажилладаг. Түүнийг ажлынхаа байрыг бэлтгэхээр өглөө эрт ирэх үед нь хулгайлсан байна.
Валдер хамт ирсэн эрэгтэй эмэгтэй хоёр залуухан мөрдөгчид рүү зааж
- Та хоёр мөрдөгч Грайг Хуан, Эмили Крэйссон нартай уулзаж байсан биз. Тэд та нарыг хэрэг мөрдөхөд чинь туслахаар ирсэн.
Биллийг амаа нээн
- Тэгэхээр... гэтэл Райли үгийг нь гүйцэд хэлүүлсэнгүй сүвээ рүү нь ёворлоо.
- Хуан, Крэйссон нар бүгдийг мэдэж байгаа гэж Валдер нэмж хэлээд
- Тэд одоо бүх хүн амины хэргийн талаар та нартай адил мэднэ гэв.
Райлигийн дотор шатах мэт боллоо. Энэ залуухан мөрдөгчид бүгдийг өөр шиг нь, бас Билл шиг сайн мэдэхгүй гэж тэр Валдерт хэлэхийг хүсжээ.
Тэд хэргийн газар очилгүй, мөрдлөгийн ажилд болон эд мөрийн баримт цуглуулхаар өчнөөн олон цаг зарцуулж байгаагүй мөртлөө Билл тэр хоёр шиг бүгдийг мэргэжлийн төвшинд мэдэж чадна гэж үү? Түүнчлэн энэ залуухан мөрдөгчид өөрсдийгөө алуурчны оронд тавьж бодож үзсэн гэж үү?
Дотор нь ассан уураа тэвчихээр Райли амьсгалаа гүнзгий авлаа.
- Санаа тавьсанд тань баярлалаа, ноёнтон. Мөрдөгч Жеффрис бид хоёр хангалттай хичээж байгаагаас гадна бид хурдан шуурхай байх хэрэгтэй. Нэмэлт хүч... бидэнд хэрэггүй.
Нэмэлт хүч гээд байгаа хүмүүс нь зөвхөн тэдний ажилд саад болно гэж хэлчихээ шахсан тэрбээр цагаа олж амаа хамхижээ. Хүүхдүүдийг доромжлох нь түүний хийх зүйл биш.
Валдерын хүүхэд шиг царайн дээр инээмсэглэл тодорлоо.
- Сонсоход таатай байна, мөрдөгч Пэйж. Гэхдээ сенатор Ньюброу үүнтэй чинь санал нийлэхгүй л болов уу.
Сенатортой хийсэн ярилцлага амжилттай болоогүйг, бас өөрт нь юу хэлснийг эргэж санасан Райли зүрх алдаж жаахан эмээлээ. "Надад танай товчоонд дээгүүр албан тушаал хашдаг олон найз байдгийг чи мэддэггүй бололтой".

_________________
Sakura


Last edited by naran1962 on Aug.24.17 3:13 am, edited 1 time in total.

Top
   
PostPosted: Aug.24.17 2:49 am 
Offline
Эртний Эрдэнэ Гишvvн
Эртний Эрдэнэ Гишvvн
User avatar

Joined: Jul.30.06 7:33 am
Posts: 645
Location: Holland
Мэдээж, Валдер тэр "сайн найзууд" гэж нэрлээд байсан хүмүүсийн нэг ажээ. Валдер толгойгоо ихэмсэгээр өргөн дуугаа өндөрсгөлөө.
- Чамайг энэ хэрэг хичнээн ноцтой болохыг ойлгохгүй байсан гэж сенатор надад хэлсэн.
- Сенатор сэтгэл хөдлөлөө тэвчиж чаддаггүй бололтой гэж би эмээж байна. Би сенаторын уй гашууг ойлгож байна. Тэр бүр төөрөлдчихсөн байна лээ. Охиныг нь алсан энэ хүн амины хэрэг улс төрийн эсвэл хувийн шалтгаантай гэж тэр бодоод байгаа юм. Харин энд ийм шалтгаан байхгүй гэдэг нь тодорхой байсан.
Валдер аньсгаа нарийсгалаа.
- Энэ яагаад тодорхой гэж? Харин ч сенаторын зөв гэдэг нь бүхэнд тодорхой байна.
Райли сонссон зүйлдээ итгэж чадсангүй.
- Ноёнтон, хулгайлагдсан дөрвөн эмэгтэйн гурав дахь сенаторын охин байсан. Алуурчин хэргээ бүтэн хоёр жилийн турш үйлдэж байгаа. Түүний охин хохирогчболсон нь цэвэр тохиолдол байсан.
- Би харин өөр гэж бодож байна. Бас мөрдөгч Хуан, Крэйссон нар ч мөн адил.
Үг хэлэх боломж гарсныг ашиглан мөрдөгч Эмили Крэйссон
- Ийм төрлийн гэмт хэрэг бодож байснаас их олон гардаг. Жинхэнэ хохирогчоо алахын тулд гэмт этгээд өмнө нь өөр аллага үйлдэж гол зорилгоо нуухыг оролдсон байж болно биз дээ? гэлээ. Тэгтэл Грайг Хуан бас хошуу нэмэрлэж
- Энэ сүүлчийн хүн хулгайлсан хэрэг ч гэсэн яг адилхан зорилготой. Энэ бол түүний сүүлчийн удаа хийж байгаа хэрэг гэж хэлэв.
Хүүхдийнх гэмээр энэ гэнэн томоогүй үгсийг сонссон Райли нүдээ эргэлдүүлчихгүйн тулд тэвчих хэрэгтэй болов.
- Энэ бол бүр хуучны аман зохиол, Энэ бол үлгэр. Ийм юм амьдралд тохиолддоггүй юм.
- Тэгвэл тэр үлгэр чинь одоо тохиолдчихоод байна гэж Валдер захирангуй дуугаар өчихөд
- Бидэнд ингэж чалчиж зогсох цаг алга гэж Райли уурсан хариулав. Түүний тэвчээр барагджээ.
- Бидэнд гэрч байгаа гэсэн байх аа?
- Нэг гэрч бий гэж Валдер хэлээд
- Грета Тэдроу 911 рүү утасдсан. Гэхдээ тэр их юм харж чадаагүй юм байна лээ. Тэр дотор сууж байгаа. Хүлээн авахын ажилтан ч гэсэн тэнд байгаа. Түүнийг найман цагт энд ирэхэд цагдаа нар аль хэдийн ирчихсэн байсан гэлээ.
Хүлээлгийн өрөөнд сууж буй хоёр эмэгтэйг Райли шилэн хаалганы цаанаас харлаа. Бэлтгэлийн хувцас өмссөн туранхай бүсгүйн дэргэд уяагаар оосорлосон кокспаниэл үүлдрийн нохой суусан харагдана. Хоёр дахь нь бие томтой, дунд эргэм насны Испани гаралтай гэмээр эмэгтэй байлаа.
- Та нар хатагтай Тэдроугаас мэдүүлэг авсан уу? гэж Райли Валдераас асуув.
- Тэр ярилцаж чадхааргүй их хямарчихсан байгаа. Бид түүнийг албан контоор луу авч явна.
Энэ удаа Райли нүдээ үнэхээр эргэлдүүллээ. Яагаад ямар ч гэм зэмгүй гэрчид сэжигтэн мэт хандах ёстой юм бэ? Яагаад заавал түүнтэй гэмт хэрэгтэн мэт харьцаж улам зовоох ёстой гэж?
Райли өөрийг нь хориглохоор гараа зангасан Валдерыг үл тоон шилэн хаалгыг онгойлгон дотогшоо оров. Райлигийн араас дагаж орсон Билл түүнийг гэрчтэй үлдээгээд өөрөө харин хүлээлгийн өрөөнөөс гадна үзлэгийн өрөөнүүдийг шиншлэхээр явлаа.
Нохой дагуулсан бүсгүй Райлиг сандарч мэгдсэн харцаар ширтэв.
- Энд юу болоод байгаа юм бэ? Би асуултанд хариулахыг хүссэн юмсан. Гэтэл надаас хэн ч юм асуусангүй. Намайг яагаад гэрт минь хариулахгүй байгаа юм бэ?
Райли эмэгтэйн дэргэд сандал дээр суугаад гарыг нь зөөлөн алгадлаа.
- Хатагтай Тэдроу гэр лүүгээ явж болно. Тун удахгүй. Би бол мөрдөгч Пэйж. Танд би хэдэн асуулт тавимаар байна.
Үл мэдэг салганан чичрэх Грета Тэдроу толгой дохилоо. Шалан дээр хэвтэж буй нохой Райлиг эелдэг зөөлхөн харцаар харна.
- Хөөрхөн нохой байна, бас ухаалаг. Хэдэн настай вэ? Тэр охин юм уу, эсвэл эр юм уу?
- Эр нохой. Түүнийг Тоби гэж дууддаг. Таван настай.
Райли гараа нохойнд аажуухан ойртуулан толгойг нь илэхэд эзэн нь үг хэлээгүй ч талархаж буй нь илт толгой дохив. Райли тэмдэглэл хийх цаас харандаагаа гаргалаа.
- Та тайван байхад болно. Яарах хэрэггүй. Юу болсныг та надад ярьж өгөөч. Болж өгвөл бүгдийг нь санахыг хичээгээрэй.
Бүсгүй аажуухан бага зэрэг чичирхийлсэн хоолойгоор ярьж эхэллээ.
- Би Тобиг гадаа салхилуулж явсан гээд бүсгүй гадагшаа гудамж руу заав.
- Бид тэнд харагдаж байгаа бутнуудын цаад булангаар тойрч гарч ирсэн. Тэгэхэд эмнэлэгийн нүүрэн тал дөнгөж харагдаж байсан юм. Надад нэг юм дуулдах шиг санагдаад наашаа хартал эмнэлгийн хаалганы дэргэд нэг эмэгтэй байхыг би олж харсан. Тэр эмэгтэй шилэн хаалгыг цохиж байсан. Эмэгтэйн аманд юм чихчихсэн юм шиг надад санагдсан. Тэгтэл нэг хүн эмэгтэйг араас нь татаж, тэр дахиж харагдаагүй.
Райли бүсгүйн гарыг дахин зөөлөн алгадлаа
- Хатагтай, та маш сайн байна. Та эмэгтэй рүү дайрсан этгээдийг харж чадсан уу?
Грета санахыг хичээж буй нь илт харагдана.
- Би түүний царайг хараагүй... Би царайг нь харж чадаагүй. Эмнэлгийн доторхи гэрэлтүүлэг асаалтай байсан боловч...
Тэр нэг юм санасныг Райли царайг нь хараад ойлголоо.
- Өө тийм. Тэр толгойдоо цаначны малгай шиг бараан өнгийн баг углачихсан байсан.
- Сайн байна. Тэгээд дараа нь юу болсон бэ?
Бүсгүй улам их догдолсон харагдана.
- Би нэг ч хором эргэлзэлгүй гар утсаа гаргаж 911 рүү залгасан. Утсанд хариу өгтөл бүхэл бүтэн зуун өнгөрчих шиг л болсон. Намайг утсаар ярьж байх үед барилгын араас жижиг ачааны тэрэг гарч ирсэн. Тэр машины зогсоол дээр дугуйгаа чанга чахруулан давхиж өнгөрөөд зүүн тийшээ эргэсэн.
Райли хурдан тэмдэглэж авлаа. Валдер хоёр дагуултайгаа танхимд орж ирээд зогсохыг тэрбээр мэдсэн ч тэд нар луу харсангүй.
- Ямар тэрэг байсан юм бэ?
Грета хөмсгөө зангидан бодлогошров.
- Додж Рам гэж бодож байна. Тийм ээ, тэр мөн. Маш хуучин, магадгүй ерээд оных байх. Тэр машин их бохир харагдаж байсан ч тод хөх саарал өнгөтэй байсан. Бас доод талыг будчихсан байсан учраас аяллын зориулалттай юм шиг харагдсан . Гэхдээ тэр аялал зугаалгын машин биш. Дээд талд нь олон цонхтой хөнгөн цагаан дээвэр байсан.
- Сөхөгддөг оройтой гэсэн үг үү?
Бүсгүй толгой дохилоо.
- Миний бодлоор тэгж нэрлэдэг шиг санагдаж байна.
Бүсгүй ой тогтоолт сайтай байсанд Райли дотроо талархаж байлаа.
- Машины дугаарыг харсан уу?
Грета жаахан цочирдсон харцаар түүнийг харлаа.
- Би... Би дугаарыг нь хараагүй гэж тэр гомдолтой өнгөөр хэлэв.
- Ганц үсэг ч юм уу, эсвэл тоо харж чадаагүй юу?
- Намайг өршөөгөөрэй. Үнэхээр юу ч хараагүй. Дугаарыг нь яагаад хараагүйгээ би өөрөө ч ойлгохгүй байна.
Валдер дөхөж ирэн Райлигийн чихэд шивнэлээ.
- Бид наад эмэгтэйг чинь ажлынхаа газар аваачих хэрэгтэй.
Райлиг суудлаасаа өндийхөд Валдер арагшаа хэдэн алхам ухрав.
- Хатагтай Тэдроу, танд их баярлалаа. Одоохондоо энэ хангалттай. Цагдаа нар тантай холбоо бар;ж болох хаяг, утасны дугаарыг авсан биз дээ?
Гретаг толгой дохиход.
- Тэгвэл гэр лүүгээ харьж амар даа. Бид тантай удахгүй холбоо барина гэж Райли хэлэв.
Бүсгүй гэртээ харихаар нохойгоо дагуулан эмнэлгээс гарч явлаа. Уурлаж эгцүүцсэн Валдер одоохон дэлбэ үсрэх нь үү гэмээр царайтай харагдана.

_________________
Sakura


Top
   
Display posts from previous:  Sort by  
Post new topic  Reply to topic  [ 630 posts ]  Go to page Previous 13 4 5 6 725 Next

All times are UTC+09:00


Who is online

Users browsing this forum: No registered users and 2 guests


You cannot post new topics in this forum
You cannot reply to topics in this forum
You cannot edit your posts in this forum
You cannot delete your posts in this forum
You cannot post attachments in this forum

Search for:
Jump to:  

Copyright Asuult.NET © 2000-2015.
Administrative Contact: Khundaga Khurelbaatar [hundaga@hotmail.com]
Tel: 1-888-303-4927, Fax: 1-888-406-2264.
Powered by phpBB © 2000-2015 phpBB Group. Powered by phpBB® Forum Software © phpBB Limited