#AsuultSambar :

ASUULT.NET - МОНГОЛ УЛС МАНДАН БАДРАГ!
It is currently Sep.21.19 1:39 am

All times are UTC+09:00




Post new topic  Reply to topic  [ 1111 posts ]  Go to page Previous 138 39 40 41 42 43 Next
Author Message
PostPosted: Mar.31.19 9:02 pm 
Offline
Давамгайлагч Гишvvн
Давамгайлагч Гишvvн
User avatar

Joined: Jul.30.06 7:33 am
Posts: 899
Location: Holland
Райли, Билл хоёр ширээ рүү очиж Крэйгтон, Хуан хоёртой хамт суув. Крэйгтоны компьютерын дэлгэц дээр Валдерын дургүй хүрмээр царай гарч ирлээ.
- Та нараар сонин юу байна? Олон зүйл мэдэж авсан баймаар юм. Хатчерыг хурдан барьж суулга гэж биднийг дээрээс маш их шахаж шаардаж байна.
Райли өөрийн эрхгүй амаа тургилав. Валдер Роудсын оронд Хатчерын асуудлыг хөндөж ярьсан нь дургүйг нь үнэхээр хүргэжээ. Тэрбээр
- Би дөнгөж сая бармен залуутай ярилцсан. Тэр Роудсыг харж байж магадгүй. Роудс бүсгүйн сүүлчийн үйлчлүүлэгч байсан гэж тэр бодож байгаа. Дараа нь бүсгүй машин руугаа очиж, тэндээ алагдсан гэж ярилаа.
- Ийм байх боломж бий юү? гэж Валдерыг асуусанд Райли түүний үл тоомсорлосон өнгөөр ярихыг сонсоод үнэхээр гайхжээ.
- Тийм ээ, тийм байх боломжтой. Гэхдээ бүрэн баталгаажуулахад хүндрэлтэй. Хамгаалалтын камерын бичлэг чанарын шаардлага хангахгүй.
- Хатчер яасан бэ? Түүнийг харсан хүн байна уу? гэж Валдер асуув.
- Бармен түүнийг энд харагдаагүй гэсэн. Түүнийг үнэн хэлсэн гэж би бодож байна.
Валдер нэг хэсэг амандаа бувтнаж сууснаа
- Хохирогчийн гэр бүлийнхэнтэй ярилцсан хүн байна уу? гэж асуусанд Билл
- Мөрдөгч Пейж бид хоёр хохирогчийн ахтай машины зогсоол дээр хэдэн үг солилцсон гэж хэлэв.
- Хэдхэн үг ээ? хэмээн Валдер уурсан хэлээд
- Хангалттай асууж ярилцсан гэж сонсогдохгүй байна. Хохирогч бүсгүй Хатчер, Роудс хоёрын аль нэгэнтэй, эсвэл хоёулантай нь ямар холбоотой байсныг тэр хүн мэдэж байсан уу? гэж асуулаа.
Райли, Билл хоёр өөд өөдөөсөө харав. Мэдээж тэр хоёр энэ талаар огт асуугаагүй. Ингэж асуух санаа тэр хоёрын хэнд ч төрөөгүй ажээ.
- Хохирогч эмэгтэй тэр хоёртой ямар нэг холбоо байгаагүй гэдэгт би итгэлтэй байна, эрхэм ээ гэж Райлиг хэлсэнд
- Чи "итгэлтэй" гэж хэлсэн үү? хэмээн Валдер сонссон хариултандаа итгэж чадахгүй байгаа бололтой давтаж хэлээд
- Чи түүнээс энэ талаар асуусан юм уу? гэж асуулаа.
- Бид энэ талаар асуугаагүй, эрхэм ээ.
- Тэгвэл бармен залуугаас асуусан уу?
- Үгүй, эрхэм ээ.
Одоо хэн нь илүү уурлаж байгааг Райли мэдэж чадсангүй. Валдер уу, үсвэл өөрөө юү? Мөрдлөгийн багийн ахлагчийн тавьсан асуултууд түүнийг үнэхээр цухалдуулж байлаа.
- Та нар одоо буцаж очоод тэр хоёртой дахиад ярилц. Бас хохирогчийн найз нөхөд, бусад гэр бүлийн хүмүүсийг асууж байцаа.
Райли үнэхээр тэвчиж сууж чадсангүй.
- Ингэлээ гээд цаг дэмий үрэхээс цаашгүй. Эдгээр хүн амины хэрэг бол зүгээр ямар ч зорилгогүй, санамсаргүй тохиолдлоор үйлдсэн хэргүүд. Энэ Өмнөд Каролинд болсонтой яг адилхан болно. Хуан, Крэйгтон хоёр Керби Стадманыг Хатчер, Роудс хоёртой холбоотой байсан гэж баталж чадахаар ямар нэг хүнийг олж ярилцлага авч чадсан гэж үү? хэмээн Райли ярилаа.
Энэ удаа Крэйгтон ам нээж
- Бид үүнийг чиний ачаар баталж чадаагүй гэж хэллээ.
Керби Стадманы хүү, бэр хоёртой хийж байсан ярилцлагыг тасалдуулсанд Крэйгтон өөрт нь одоо болтол өширхөж уурласаар байгаа юм байна гэдгийг Райли мэдэж авав.
- Тэдний хооронд ямар ч холбоо сүлбээ байхгүй. Роудс санамсаргүй байдлаар тааралдсан хохирогчдоо олохын тулд бүр Өмнөд Каролин руу, дараа нь Флоридад ирсэн явдал солиотой хэрэг гэдгийг би мэдэж байна. Гэхдээ тэр ингэж хийхийг хүссэн. Яагаад ингэснийг би мэдэхгүй байгаа боловч энэ харин үнэн гэдгийг би сайн мэдэж байна. Бас Хатчер түүнд туслаагүй. Ямар ч шалтгаангүй хүн алах нь түүний баримталдаг хэв маягт тохирохгүй.
Валдер Райлиг нэг хэсэг дуугүй ширтэж сууснаа эцэст нь
- Чи Филадельфид хийсэн ажлынхаа тайланг надад өгөөгүй байгаа. Чи тэндээс юм олсон уу? гэж асуулаа.
- Бид хоёр Роудсын хөлсөлж байсан байранд очсон, бас...
Түүнд хэлэх үгээ бодох цаг байсангүй, тэрбээр яриагаа таслав.
- Роудсын хөлсөлж байсан байр гэсэн үү? гэж Валдерыг уурсан хэллээ.
- Тийм ээ, эрхэм ээ хэмээн хариулахдаа Райли өөрийгөө хүнд байдалд оруулснаа ойлгов. Тэрбээр одоо бүр ч илүү муу зүйл учирч мэдэх тул биеэ чагнаж суулаа. Валдер дуугаа өндөрсгөжээ.
- Мөрдөгч Пэйж, чи Филадельфи рүү онгоцоор нисэх хүсэлт гаргах үедээ Хатчерыг олоход хэрэгтэй нэг сайхан санаа оллоо гэж хэлсэн.
- Би тэгж хэлсэн, эрхэм ээ. Нэг номны завсраас олсон зурвасаас...
Валдер яриаг нь шууд тасаллаа.
- Одоо харин чи Роудсын хөлсөлсөн байр луу очсон гэлээ.
- Тийм ээ, эрхэм ээ. Бид тэндээс нэг захиа...
Гэвч түүнийг захианы талаар хэлж амжихаас өмнө Валдер яриаг нь дахиад таслав.
- Мөрдөгч Пэйж, одоо хангалттай. Чи хэргийн мөрдөлтөөс хасагдсан.
Райли амаа хий ангалзуулж байснаа
- Эрхэм ээ, ямар шалтгаанаар? хэмээн асуув.
- Роудс, Хатчер... тэр хоёр одоо хамт хэрэг хийж байгаа. Тэгэхээр чиний хэрэг энд байхгүй. Бас би одоо шууд зогс гэж тушааж байна.
Билл дуугүй байхын тулд биеэ барих гэж их хичээж байгааг Райли харлаа. Гэвч тэр тэссэнгүй.
- Эрхэм ээ, тэгвэл би яах болж байна? Би түүнтэй хамт явж бүгдийг хамт хийсэн. Тэр юу хийж байгааг би мэдэж байсан.
Гэдээ түүний хэлсэн үг жинхэнэ үнэн биш гэдгийг Райли мэдэж байлаа. Тэр зөвхөн Филадельфи рүү нисэх замдаа л Биллд өөрийнхөө Хатчертай ямар холбоотойг ярьж өгсөн. Тэрбээр Биллийн үнэнч занд талархаж байсан ч түүнийг бас хүнд байдалд орохгүйн тулд амаа хамхиасай хэмээн хүсэж байлаа.
- Та Пэйжийг энэ хэргээс татаж болохгүй, намайг ч мөн адил гэж Биллийг хэлтэл Валдер
- Би үүнийг шийднэ, мөрдөгч Жеффрис. Чиний тушаал биелүүлээгүй асуудлаар талаар бид сүүлд ярилцана. Одоо харин чамайг Крэйгтон, Хуан хоёртой хамтарч ажиллаасай гэж би хүсэж байна гэв.
Билл дахиад эсэргүүцэх гэж байгааг анзаарсан Райли түүнд амаа хамхихыг сануулахаар тохойгоороо чанга нудраад авлаа. Дараа нь тэр суудлаасаа босож хаалга руу зүглэв. Билл шуртхийн босож араас нь ирээд
- Би үүнийг зөвшөөрч чадахгүй, Райли. Чамайг явбал би ч гэсэн явна гэж хэллээ.
Райли дороо зогсож Билл рүү эргэж хараад
- Чи хаашаа ч явах хэрэггүй. Бидэнд урьд нь ийм явдал тохиолдож байсан. Чи эндээ үлд. Хэрэв чи явчихвал энд юу болж байгааг надад мэдэгдэх хүн байхгүй. Бас энэ хэргийг мөрдөх чадвартай хүн байхгүй болчихно. Крэйгтон, Валдер хоёр бүгдийг нурааж хаяхаас сэргийлэхийн тулд чи энд үлдэх ёстой гэж хэлэв.
Билл итгэлгүйхэн толгой сэгсрээд
- Гэвч энэ өгөгдсөн тушаал маш удаан үргэлжилнэ гэж хэлсэнд
- Тийм ээ, чи үүнийг тушаал гэж бодох хэрэгтэй гэж Райли эрс шулуун хэлснээ харцаа зөөлрүүлж инээмсэглээд
- Би чамд найдаж байгаа шүү. Надад мэдэгдэж байгаарай гэлээ.
- Чи хаашаа явах гэж байна? гэж Биллийг асуухад Райли инээд алдав.
- Би сайн мэдэхгүй байна. Валдер намайг ХМТ-ны онгоцоор Квантико руу буцахыг зөвшөөрөхгүй биз. Гэхдээ надад санаа бүү зов, би бүгдийг амжуулна. Явж ажлаа хий.
Билл толгой дохилоо. Тэрбээр
- Хаана очсоноо надад мэдэгдээрэй гэж хэлээд Райлигийн мөрөн дээр зөөлөн алгадсанаа ширээ рүү буцаж явав. Райли гадаа гарлаа.
Машины зогсоолын төгсгөлд Амбер Турнерын SUV -ыг чирэгч машин чирч яваа харагдана. Райлигийн харц хохирогчийн машин зогсож байсан газар хэвтэх нэг зүйл дээр туслаа.
Энэ арай оньсогыг тайлах түлхүүр юм биш биз?
Райли юу болохыг очиж харахаар тийшээ гүйв.

_________________
Sakura


Top
   
PostPosted: Mar.31.19 11:59 pm 
Offline
Давамгайлагч Гишvvн
Давамгайлагч Гишvvн
User avatar

Joined: Jul.30.06 7:33 am
Posts: 899
Location: Holland
Бүлэг 29

Райли алагдсан бүсгүйн машин зогсож байсан талбай дээр хэвтэх жижигхэн эрээн алаг цаасны тасархайг олж харжээ. Тэрбээр амьсгалаа түгжин цаасыг аваад зогсоолын чийдэнгээс тусах гэрэлд харав. Энэ сэтгүүлийн хуудаснаас хайчилж авсан зураг байлаа. Зурган дээр эргэн тойрон өндөр багана босгосон тавцангаар хүрээлсэн хуучин тоосгон байшин харагдана. Райли зургийг сайн харахаар гар чийдэнгээ асаав. Зурагны тайлбар буюу нийтлэлийн гарчгийг тасалж авчээ. Райли зургийг эргүүлж харав. Тэнд сэтгүүлд нийтэлдэг зарлалаас авсан болов уу гэмээр хэдэн эмх замбараагүй үг бичсэн харагдана.
Энэ хаанаас гараад ирэв?
Зураг машин зогсож байсан газар унасныг харахад шүүх эмнэлгийн шинжээчдийн баг Амбер Турнерын цогцсыг SUV машинаас гаргаж авах үед машин дотроос унасан байж магадгүй.
Эсвэл үгүй ч байж мэднэ хэмээн тэр бодлоо. Энэ арай зориудаар, эсвэл санамсаргүй орхисон эд мөрийн баримт биш биз? Хэрэв энэ үнэхээр мөн бол энд ямар утга агуулагдаж байгаа юм бол?
Райли хүн амины хэрэг гарсан газар, зураг хоёрт ямар холбоо байгааг мэдэхийг оролдлоо. Тэгтэл түүний санаанд Филадельфи дэх Роудсын байрны шуудангийн хайрцгаас олдсон захиа орж ирэв.

Зурган дээрx байшин чамд таалагдсанд би их баяртай байна. Энэ чиний зорилгод яг тохирно. Чамайг тэнд тун удахгүй хүлээж авна.

Энэ байшин арай захианд дурьдагдсан газрыг зааж байгаа юм биш биз? Энэ зураг хохирогчийнх биш, харин алуурчинтай холбоотой байж болох уу?
Зурвасыг Орин Роудсад бичсэн байсан боловч харин хэн илгээсэн нь тодорхойгүй байсан. Хатчер арай тоглоомоо үргэлжлүүлэхээр энд ирж энэ зургийг орхисон юм биш байгаа гэсэн бодол Райлид төрлөө. Хэдийгээр тэр үүнд эргэлзэж байсан ч ийм боломж байхыг бас үгүйсгэж чадсангүй.
Зургийг хэн үлдээсэн нь хамаагүй, энэ байшин хаана байдаг юм бол? Арай Орин Роудс одоо тэнд байгаа юм биш биз? Энэ зурагнаас тэр өөр юу мэдэж чадах бэ?
Райли баар луу эргэж харлаа. Тэрбээр хуралд дахиж оролцон мөрдлөгийн багийнхны анхаарлыг энэ зураг руу татдаг юм бил үү хэмээн бодов. Магадгүй мөрдөгчид хамтдаа ямар нэг үр дүнд хүрч мэдэх юм. Бас Квантикогийн мэргэжлийн шинжээчид энэ зураг хаанаас гарч ирснийг илрүүлж магадгүй.
Гэвч ингээд ямар ч ашиггүй гэдгийг Райли ойлголоо. Хэрэв Валдер видео чатаар холбогдсон хэвээрээ байгаа бол тэр Райлиг мөрдлөгийн багаас хассанаа санаж таарна. Видео хурал дууссан байлаа ч Эмили Крэйгтон Райлигийн үгийг сонсохоос эрс тэс татгалзах биз.
Эцсийн эцэст энэ бол машины зогсоол дээр хаягдсан энгийн нэг цаасны тасархай.
Райли сэтгэл санаагаар унаж, цөхөрч эхэлжээ. Тэрбээр сэтгэл таагүй болсны нэг шалтгаан нь хэт их ядарсанаас болсон гэдгийг мэдэж байлаа. Тэр нэг өдрийн дотор Квантикогоос Синг Синг рүү нисэж, дараа нь Филадельди рүү, эцэст нь Флоридад ирсэн ажээ. Тэрбээр юу хийхээ шийдэхээсээ өмнө бүтэн шөнө унтаж амрах хэрэгтэй байлаа. Райли ямар нөхцөлд орсноо эргэцүүлж бодов.
Ингэхэд би энэ шөнийг хаана өнгөрөөх болж байна аа?
Райлид ямар нэг oновчтой санаа төрөөгүй учир гашуунаар инээмсэглэв. Мэдээж энд Квантикогийн мөрдөгчдөд зориулж буудлын өрөөнүүд захиалсан байгаа. Гэвч Райли баар луу буцаж очин өрөө асуух ч юм уу, эсвэл машинаар хүргэж өгөөч хэмээн гуйхыг хүссэнгүй. Тэрбээр наашаа ирэх замд нэг жижиг буурчийн газар олж харснаа санав. Тэр газар спорт баарнаас явган алхаад хүрчихээр ойрхон харагдсан ажээ. Аз таарвал түүнд өрөө олдож магадгүй. Тэгээд ч жилийн өдийд хүмүүс нэг их бужигнаад байдаг цаг биш.
Түүнээс гадна Райли энүүхэн хавьд архи, дарсны дэлгүүр харсан гэдэгтээ итгэлтэй байлаа.
Жаахан уулаа гээд энд буруудаад байх зүйл алга хэмээн тэрбээр харанхуй замын хажуугаар алхаж явахдаа бодов.

_________________
Sakura


Top
   
PostPosted: Apr.01.19 4:42 am 
Offline
Давамгайлагч Гишvvн
Давамгайлагч Гишvvн
User avatar

Joined: Jul.30.06 7:33 am
Posts: 899
Location: Holland
* * *
Бага зэрэг нэгширсэн чийгний үнэр шингэсэн буурчийн газрын өрөө ядруухан төрхтэй харагдах ажээ. Гэвч энд унтах ор, угаалгын өрөө байснаас гадна Райлид бас бүтэн шил бурбон дарс байлаа. Тэрбээр гэртээ байгаа мэт тухлахаасаа өмнө утсаар ярих хэрэгтэй байжээ. Тэр Эприлийн ямар байгааг асуутлаа зөндөө хүлээжээ. Охин нь одоо унтаагүй сэрүүн байгаа хэмээн найдаж, Райли зөөврийн компьютероо гарган видео чатаа залгалаа.
Эприл хурдан хариу өгсөн бөгөөд тэрбээр их хөгжилтэй харагдана.
- Хөөе ээж, танаар сонин юу байна?
Райли хариу хэлэхийн өмнө Эприлийн байгаа газар нэг л өөр хачин харагдаж буйг анзаарав. Энэ нөгөө буурчийн газрын хамгаалалттай өрөөтэй адилгүй байлаа. Охин олон том цонхтой гоё сайхан өрөөнд байгаа юм шиг харагдах ажээ.
- Чи хаана байгаа юм бэ? хэмээн түүнийг асуусанд Эприл инээд алдаад
- Аав бид хоёрт танд хэлэх нэг зүйл байгаа. Хөөе аав, наашаа хүрээд ир. Энэ ээж байна гэж хэлэв.
Нүд ирмэхийн зуур компьютерын дэлгэцэн дээр Райны царай гарч ирлээ.
- Юу болоод байгааг асуух гэж байгааг чинь би мэдэж байна хэмээн хэлээд тэр инээмсэглэв.
Райли айдаст автаж эхэлжээ.
- Та хоёр хаана ямар новшоо хийгээд байгаа юм бэ? гэж тэр асуулаа.
Райн, Эприл хоёр түүний огцом ширүүн дуунд нилээд гайхаж балмагдсан шинжтэй харагдана.
- Хөөе ээж, жаахан тайвширч үз. Энд уурлаад байхаар зүйл юу ч болоогүй гэж Эприлийг хэлэхэд Райн түүний яриаг тосч аван
- Эприл жаахан байхдаа Чинкотэйкт хичнээн их дуртай байсныг чи санах байгаа биз дээ? хэмээн хэлэв.
Райли арайхийж амьсгал аваад
- Райн, та хоёр тэнд очсон гэж битгий хэлж үзээрэй гэж хэллээ.
- Райли, болиоч дээ. Тэр газар ганц Эприлд ч зогсохгүй бид бүгдэд маань тохиромжгүй, үнэхээр муухай газар байсан.
Райли ухаан санаагаа төвлөрүүлэх гэж оролдлоо.
- Тэр бол аюулгүй газар. Райн, чи ямар чөтгөрийн юмаа сэдээд байгаа юм бэ? Та нар наанаа хэр удсан юм бэ?
- Бид дөнгөж сая ирсэн. Райли сонсооч, би чамайг айлгаж сандраахыг хүсээгүй юм. Эприл тэр новшийн газар маш их уйтгарлаж байсан. Би түүнд ердөө туслахыг хүссэн.
- Аюулгүй байранд охиныг хамгаалж байсан цагдаа нар одоо хаана байна? гэж Райлиг асуусанд Райн
- Бид хоёр жижүүрлэж байсан мөрдөгчид тэндээс явлаа гэж хэлсэн хэмээлээ.
- Тэгвэл та нарт охиныг хамгаалах нэг ч хүн байхгүй юм уу?
- Би өөрөө гэснээ Райн жижиг гар буу өргөж харуулсанд
- Янзтай байгаа биз? гэж Эприл эцгийгээ дэмжиж хэллээ.
Rайли тэр гар бууг мэддэг ажээ. Райлигийн хувьд зэвсэг гэхээсээ илүү бараг тоглоом шиг санагддаг энэхүү 22 калибрын гар бууг Райн олон жил хадгалж байгаа. Райн Роудс мэтийн цусанд шунасан алуурчны эсрэг энэ буугаар юу ч хийж чадахгүй.
- Чи ер нь наад буугаараа буудаж үзсэн юм уу? гэж тэр асуулаа.
- Мэдээж шүү дээ хэмээн Райн бухимдсан шинжтэй хариулаад
- Би богино хугацааны курсэд явж суралцсан. Тэгэхэд би бас ч муугүй бууддаг байсан гэв.
Райли гүнзгий амьсгал авлаа. Одоо салсан нөхөртэйгөө муудалцлаа гээд юу ч хожихгүй.
- Та нарын хаана байгааг өөр мэдэх хүн бий юү?
- Үгүй. ХМТ- ч мэдэхгүй гэж Эприл хариуллаа.
- Тэгвэл чи одоо надад үүнийгээ хэлчихлээ. Өөр хэн ч мэдэхгүй гэж хэлэхээ больж үз. Чи намайг ойлгож байна уу?
Эприл нүдээ эргэлдүүлснээ
- Өө бурхан минь! Ойлголоо, ээж ээ. Гэхдээ таныг яагаад ингэж их сандраад байгааг би ойлгохгүй байна гэж хэлэв.
Райн хаягаа хэлж өгсөнд Райли хаягийг анхааралтай тэмдэглэж аваад
- Та хоёрыг байрнаас гараасай гэж би хүсэхгүй байна гэлээ.
- Ээж ээ, бид гадуур хаа сайгүй тэнэж болохгүйгээ мэдчихээр хэмжээний ухаантай хүмүүс хэмээн Эприл гомдоллов.
- Хаалгаараа ч цухуйж болохгүй. Бас цонхноос хол байгаарай.
Одоо Райн нилээд ичсэн шинжтэй харагдана. Тэрбээр
- Райли, намайг уучлаарай. Бид болгоомжтой байна хэмээн хэллээ.
- Би холбоогоо тасаллаа. Наад руу чинь нэг мөрдөгч явуулъя.
- Сайн байна. Заавал ингэх хэрэгтэй гэж би бодохгүй байна. Гэвч хэрэв чи ингэсэн нь дээр гэж бодож байгаа бол...
Райли холбоогоо таслав. Тэрбээр гар утсаа авч Люси Варгасын дугаар луу залгалаа. Райлиг өдий орой болсон хойно утасдсанд Люси нилээд гайхсан бололтой.
- Эприл буурчийн газар байхгүй гэдгийг чи мэдсэн үү?
Люси итгэж чадахгүй дуу алдахыг Райли сонслоо.
- Юу гэнэ ээ? хэмээн тэр асуув.
- Хэдэн цагийн өмнө охиныг хамгаалалттай байшинд хэн харж байсан бэ?
- Энэ Дарлен Олсены ээлж байсан гэж Люси хариуллаа.
Дарлен Олсен гэгч хэн байсныг Райли санав. Райли тэр бүсгүйг нилээд итгэлтэй залуу мөрдөгч хэмээн бодож байжээ. Гэвч одоо харвал тэр хүний тавьсан урхинд амархан уначихдаг нэгэн ажээ.
- Люси, чи Чинкотэйк хаана байдгийг мэднэ биз дээ?
- Тийм ээ.
- Чи тийшээ хэр хурдан очиж чадах бэ?
Люси түр зуур дуугаа хурааснаа
- Маргааш өглөө надад гүйцэтгэх даалгавар байгаа. Хэрэв би өнөө орой тийшээ явбал дараа нь буцаж ирэх шаардлагатай. Харин надад тийшээ өөр хүн явуулсан нь дээр гэж санагдаж байна. Би Дарлентай холбоо барьж одоо тийшээ шууд оч гэж хэлье хэмээн ярилаа. Райли хариуд нь
- Тэгвэл ингэж тохиръё. Чамд баярлалаа гэж хэлснээ Люсид хаяг өгөөд утасны яриагаа дуусгав. Дараа нь тэр орны ирмэг дээр суугаад Райны гаргасан тэнэг алдааг дотроо шагширч суулаа. Одоо шууд бүгдийг засалж залруулахын тулд Чинкотэйк рүү явмаар байсан ч тэр цагт нь амжиж очиж чадахгүй гэдгээ мэдэж байжээ. Тэрбээр Дарлен Олсеныг хурдан очоосой хэмээн хүсэж суув. Энэ хооронд түүнд ухаан мэдрэлээ тайвшруулах зүйл хэрэгтэй байсан бөгөөд шил бурбон дарс хурдалдаж авсандаа өөрийн эрхгүй баярлалаа. Гэвч түүнийг хундгалсан дарснаасаа ганц хоёр балгаж суутал видео чатаар дуудлага орж ирэв.

_________________
Sakura


Top
   
PostPosted: Apr.01.19 4:51 am 
Offline
Давамгайлагч Гишvvн
Давамгайлагч Гишvvн
User avatar

Joined: Jul.30.06 7:33 am
Posts: 899
Location: Holland
Одоо 50 хуудас үлдсэн. Номныхоо 3/4 -ээс илүүг орчуулчихжээ. Хүн амьтныг сэтгэгдэл үлдээсэнгүй, энэ тэр гэж тунирхаж үнэд ороод яахав. Өөрөө хүссэндээ ном оруулж байгаа юм чинь. Харин энэ форумд идэвхтэй байдаг гишүүддээ баярлаж байгаа шүү. Та нарын дэмжлэгээр би энэ хүртэл явлаа. :bigthumpup:

_________________
Sakura


Top
   
PostPosted: Apr.01.19 8:42 am 
Offline
Жинхэнэ Гишvvн
Жинхэнэ Гишvvн

Joined: Mar.02.19 4:48 pm
Posts: 24
ёо энэ даргыг нь нэг солиотой алуурчин нухчихгүй юм байх даа


Top
   
PostPosted: Apr.01.19 1:36 pm 
Offline
Yнэн Дийлцэн Гишvvн
Yнэн Дийлцэн Гишvvн

Joined: May.10.10 2:23 am
Posts: 812
за манай Райли угаасаа цуврал болгон дээр хөөгддөгийн, тэгээд л эргээд гуйдаг ш дээ, Хатчерийг өнгөт арьстан гэсэн бил үү, би яагаад цагаан гэж бодоод байсийн бол, ухаантай болохоор нь тэгсийн бх даа


Top
   
PostPosted: Apr.01.19 1:38 pm 
Offline
Гишvvн
User avatar

Joined: Aug.25.03 11:36 am
Posts: 6485
Өө миний шүтээн хар арьстан байсан юм уу. Балай юмаа :haha:.

_________________
:f01:


Top
   
PostPosted: Apr.01.19 2:33 pm 
Offline
Давамгайлагч Гишvvн
Давамгайлагч Гишvvн
User avatar

Joined: Jul.30.06 7:33 am
Posts: 899
Location: Holland
Quote:
Өө миний шүтээн хар арьстан байсан юм уу. Балай юмаа :haha:.
Хоёр дахь номны 28-р бүлэг буюу энэ форумын 17-р хуудсанд:

....Шоон Хатчер хэмээх энэ том биетэй хоригдол Афро- Америк гаралтай ажээ. Майк Невинс энэ эрийг тавин тавтай гэж хэлсэн боловч харваас тэр өөртөө их анхаарал тавьдаг нь илт, бас Шинг-Шингийн бие бялдаржуулах аппарат дээр их хичээллэдэг бололтой, наснаасаа хамаагүй залуухан харагдаж байв.

... Би түүнииг Афро- Америк гаралтай гэж нэг бус удаа орчуулж байсан ш дээ. :imhappy:
Шууд хар арьстан гэж бичдэг байж уу :??: :??:

_________________
Sakura


Top
   
PostPosted: Apr.01.19 3:40 pm 
Offline
Гишvvн
User avatar

Joined: Aug.25.03 11:36 am
Posts: 6485
Африк гаралтай Америк гэж бичсэн бол анзаарах байсан байх аа. Афро энэ тэр гэхээр гүйлгээд өнгөрч.

_________________
:f01:


Top
   
PostPosted: Apr.01.19 6:23 pm 
Offline
Давамгайлагч Гишvvн
Давамгайлагч Гишvvн
User avatar

Joined: Jul.30.06 7:33 am
Posts: 899
Location: Holland
Дуудлага Фуникст байдаг Жиллигээс иржээ. Райли дуудлагад шууд хариуллаа. Жиллитэй ярилцах бүрт охин анх байснаасаа илүү эрүүл саруул харагддаг болсон ажээ. Тэрбээр анх Фуникст тааралдсан хүчирхийлэлд өртөж, өлсөж цангасан охин гэж танигдахааргүй болжээ.
- Сайн уу, Райли?
- Сайн, чи сайн биз дээ? Чамаар сонин сайхан юу байна? хэмээн Райли инээмсэглэсэн хэвээр асуулаа.
- Онцын юмгүй дээ.
Жиллигийн хоолой бага зэрэг гунигтай сонсогдох ажээ. Райли охинд юу тохиолдсон юм бол хэмээн бодов. Гэвч Жилли бол өсвөр насны жаахан охин, энэ насан дээрээ тэд ихэвчлэн ийм төрхтэй байдаг хэмээн өөртөө хэллээ.
- Чи сургуульдаа явах бэлтгэлээ хийчихсэн биз дээ?
- Би алгебрийн хичээлдээ уначихсан гэж Жилли албархуу өнгөөр хариулав.
- Чи тэгээд юу хийе гэж бодож байна?
Жилли бохио том үлээснээ амандаа буцааж хийв.
- Илүү их шамдаж суралцана гэж бодож байна.
- Чамайг их хичээж байгаа гэсэн бодол надад төрлөө гэж Райлиг хэлтэл Жилли харцаа доошлуулж
- Райли, энэ надад ердөө таалагдахгүй байна гэв.
- Юу таалагдахгүй байна гэж?
- Энд Флаксманыхантай амьдрах.
Райли сэтгэлээр уналаа. Тэрбээр Жиллиг шинэ асран халамжлагч гэр бүлийнхэнтэйгээ сайхан амьдарч байгаа хэмээн бодож байжээ.
- Чамд юу тохиолдсон юм бэ? гэж Райлиг асуусанд охин мөрөө хавчаад
- Сайн мэдэхгүй байна. Энд надад гэртээ байгаа юм шиг огт санагддаггүй. Би энд зочин шиг байдаг гэж яриад түр дуугүй болсноо
- Би зүгээр буцаад аавтайгаа хамт амьдардаг юм уу гэж бодож байна хэмээн нэмж хэлэв.
Райли сонссон зүйлдээ итгэж чадсангүй. Жиллигийн эцэг бол байнга хараалын үг урсгаж явдаг архаг архичин. Хүүхдийн эрхийг хамгаалах байгууллага энэ охиныг эцгээс нь салгаж авахын тулд нүсэр их ажил хийсэн билээ.
- Ингэж ярих чинь үнэхээр солиотой хэрэг, Жилли.
- Тийм л дээ. Гэхдээ тэр ядаж л миний жинхэнэ гэр бүл.
- Үгүй, тэр гэр бүл биш.
Райли Жиллигийн нүдэнд нулимс дүүрч эхлэхийг харлаа.
- Таны зөв, тэр миний эцэг биш хэмээн охин булингартсан хоолойгоор хэлэв.
- Надад ямар ч гэр бүл байхгүй. Ганцxан...
- Би чамайг өргөж авч чадахгүй, Жилли.
- Яагаад...
Жилли үгээ гүйцээж хэлсэнгүй. Гэвч охин юу хэлэхийг хүссэнийг Райли мэдэж байлаа. Райли шүлсээ арайхийж залгив. Жилли тэр хоёр урьд нь энэ сэдвээр ярилцаж байсан бөгөөд яриа хэзээ ч сайнаар төгсдөггүй ажээ.
Яг одоо Райли Эприлийг аюулгүй байлгахын тулд охиндоо илүү анхаарах тавих хэрэгтэй байгаа учир тэр энэ сэдвийг дахиж хөндөж болохгүй гэдгээ мэдэж байлаа. Тэрбээр арван таван жилийн дараа жинхэнэ эх хүн гэдгээ дөнгөж мэдэрч эхэлсэн. Жиллийг өсгөж хүмүүжүүлэх нь Райлигаас охины бодож байгаагаас хамаагүй илүү их үүрэг хариуцлагыг шаардах нь мэдээж. Ялангуяа Райли ажлаа үргэлжлүүлэн хийсэн тохиолдолд энэ бүр ч боломжгүй.
Ер нь Жиллигийн хувьд энэ бол зөвхөн оршин буй бодит байдлаас зугтаж гарах гэсэн түүний дотроо ургуулан бодсон уран сэтгэмж. Жилли бол арван гурван жилийн турш гэр бүлээсээ гадуурхагдаж, ямар ч дэмжлэг үзүүлэлгүй зөнд нь хаясан хүүхэд. Охиныг хэн ч сургаж хүмүүжүүлээгүй. Одоо охиныг хайр энэрлээр дүүрэн гэр бүл асарч байгаа боловч тэр тэдэнтэй хэрхэн харьцахаа мэдэхгүй самгардаж байгаа.
Охин тэвчих ёстой гэдгийг Райли мэдэж байлаа.
- Чамд Флаксманыхантай дасахад хугацаа хэрэгтэй, хонгор минь.
- Хэр удаан? гэж хэлэх үед охины нулимс хацрыг нь дагаж урсав.
- Чи аюулгүй газар, сайн хүмүүсийн дэргэд байгаа, Жилли. Намайг өршөөгөөрэй, чи өөрөө хичээх хэрэгтэй.
Жилли хариу хэлсэнгүй, нулимсаа арчлаа.
- Би одоо явах хэрэгтэй. Биеэ сайн бодоорой хэмээн Райлиг хэлэхэд охин дахиад дуугарсангүй. Райли утсаа салгалаа. Тэрбээр сэтгэл зүрх нь хөндүүрлэн өвдөх ажээ. Райли тайвшрахаар дарснаасаа том балгав. Дарс хоолойг нь халуу оргиулан урсан ороход сэтгэл нь хөнгөрөөд ирлээ. Бөх унтахад тусалж магадгүй хэмээн бодсон тэрбээр дарснаасаа нилээд хэдэн хувь угсруулж уужээ. Райли согтсоноо мэдэж эхлэх үедээ
- Шинэ оны мэнд хүргэе хэмээн өөртөө хэлэв.
Тун удахгүй зүүдэндээ илүү харанхуй, аймшигтай газар очно гэдгээ мэдэж байсан ч тэр огтхон ч санаа зовсонгүй. Эцсийн эцэст тэрхүү харанхуй орчин бол түүний байвал зохих газар ажээ.

_________________
Sakura


Top
   
PostPosted: Apr.01.19 8:32 pm 
Offline
Давамгайлагч Гишvvн
Давамгайлагч Гишvvн
User avatar

Joined: Jul.30.06 7:33 am
Posts: 899
Location: Holland
Бүлэг 30

Райлигийн урд урьд өмнө харж байсан дүр зураг тодрон гарч ирлээ. Тэрбээр том ширхэгтэй цасан шуурганд даруулж зогсохдоо энэхүү цагаан хөшигний цаана ямар нэг аймшигтай зүйл нуугдаж байгаа гэдэгт итгэктэй байв. Тэр урьд нь энд ирж байсан ажээ. Гэхдээ хэзээ яаж энд ирснээ тэр санаж чадсангүй.
Цасан дундаас нэг бүдэгхэн дүрс түүнийг чиглэн ирж айсуй. Райли энэ дүрсийг санасан боловч, тэр яг хэн байсныг, бас юу болсныг санаж чадсангүй. Тэр хүний дүрс цасан хөшгөнд нэг хэсэгтэй харагдсангүй. Тэгтэл нөгөө дүрс гараа өргөж харагдав. Тэрбээр мэнд мэдэж гар барих гээгүй нь ойлгомжтой гар буугаа түүн рүү чиглүүлж барьжээ.
Райли Глок буугаа сугалж гал нээлээ. Хүн дүрс гүйхээ зогссон боловч унасангүй. Райли сандарч гохоо дахиад нэг, дахиад нэг... дарсаар байлаа.
Тэгтэл орж байсан цас гэнэт зогсов. Райли Эприлийн үеийн насны царайлаг боловч нилээд эв хавгүй харагдах нэг охины урд зогсож байлаа. Тэр охин Хайду Райт гэдгийг Райли шууд таньжээ. Тэрбээр Райлигийн буудсан сумны шархнаас цус урсаж харагдана. Хайди инээмсэглэсэн хэвээр дороо зогссоор. Цас дахиад орж эхэлтэл охин ярьж эхлэв.
- Энэ чинь сайн хэрэг биш. Чи хайр сэтгэлийг алж устгаж чадахгүй. Орин надад хайртай. Би түүний дэргэд үүрд байх болно.
Дүрс хэлбэрээ өөрчлөн атиралдаж байснаа өөр хүн болж хувирав. Дүрс одоо Орин болж хувирчээ. Тэр Райли найз охиныг нь алсан үетэй яг адилхан цэл залуугаараа харагдаж байлаа. Тэрбээр
- Чи үүнийг одоо л ойлгож байгаа хэмээн инээмсэглэж хэлээд
- Энэ бүгд ганц Хайдигийн төлөө. Бүх хүн амины хэргийг би үйлдсэн. Аллага цаашаа дахиад үргэлжилэх ёстой. Ялангуяа Райли Пэйж, чамайг би ална. Чи Хайдид болон надад хийсэн зүйлийнхээ төлөөсийг амиараа төлөх болно гэв.
Орин инээмсэглэсэн хэвээр цааш эргээд алгуурхан алхсаар орж буй цасанд дунд үзэгдэхгүй боллоо. Одоо Райли цасан шуурган дунд ганцаархнаа үлджээ. Энд нөгөө үхсэн охин, бас өшөө хорслоо авна хэмээн ярьсан хүү хоёр байсан гэмээр ул мөр үлдсэнгүй. Бас хүйтэн жавраар хайран исгэчих салхинаас өөр чимээ сонсогдсонгүй.
Райли хэн нэгэн түүнийг ойлгож, бас тусалж магадгүй хэмээн найдаж орилж хашгирлаа.
- Надад хэлээд өгөөч. Би юуг нь буруу хийчихсэн юм бэ? Хэрэв би энэ аймшигтай хэргийг хийгээгүй бол өөр олон хүмүүс үхэх байсан биз дээ? Би ингэж зовох ёстой юм уу?
Тэгтэл Райли мөрөн дээр нь хэн нэгний хүчирхэг гар хүрэхийг мэдрэв.
- Чи чадах бүхнээ хийсэн хэмээн тэр хүн эелдэг боловч гунигтай хэлээд
- Чи ердөө хийх ёстой зүйлээ хийсэн гэж нэмж хэллээ.
Энэхүү эелдэг, нөхөрсөг бас хүчтэй дуу хоолой танил ажээ. Тэрбээр Райлиг үнэхээр тайвшруулж чадав. Гэвч Райли эргэж харвал тэнд хэн ч байсангүй. Зөвхөн зогсолтгүй орсоор байгаа цас л харагдана. Райли
- Буцаад ир! Надад туслаач! хэмээн хашгирлаа.


Райли нойрноосоо сэрэв. Тэр буурчийн газрын өрөөний орон дээр нүүр нь нулимсанд норчихсон хэвтэж байлаа. Цонхоор гэрэл тусаагүйг бодоход үүр цайгаагүй бололтой. Райли зүүднийхээ хэсэг нэг бүрийг сайн санаж байжээ. Тэрбээр аймшигтай, гунигтай, бас төөрчихсөн юм шиг санагдана.
Түүнчлэн өчигдөр түүнд тохиолдсон хэрэг мөрдөлтөөс хасагдсан зэрэг азгүй явдлууд санаанд нь оров. Түүний амьдралдаа хайрлаж, итгэж найдаж байсан бүхэн нуран унажээ. Одоо тэр бууж өгсөн нь дээр бололтой. Түүнд Билл ч гэсэн тусалж чадахаасаа өнгөрсөн биз.
Одоо бүх зүйл дууслаа хэмээн бодоод тэр чанга дуугаар мэгшин уйллаа. Эцэст нь бүх зүйл талаар болжээ.
Хамгийн аймшигтай нь тэр одоо ганцаархнаа байлаа.
Гэнэт тэр зүүдэндээ нэг хүний хатуу чанга боловч эелдэг дууг сонссон бөгөөд бас тэр хүн мөрөнд нь аяархан хүрснийг саналаа.
- Чи чадах бүхнээ хийсэн. Чи ердөө хийх ёстой зүйлээ хийсэн.
Ингэхэд түүнийг ингэж аргадаж тайвшруулсан хүн хэн билээ? Энэ үгийг хэн хэлсэн юм бол?
Гэнэт арван зургаан жилийн өмнө тэр Хайди Райлтыг буудаж алах үед ганцаархнаа биш байснаа саналаа. Тэр үед болон хэрэг гарсны дараа дэргэд нь нэг хүн байнга байсан бөгөөд тэрбээр түүнийг аргадаж тайвшруулж, бас зааж сургаж байжээ.
Одоо тэр хүн Райлигийн байгаа газраас нэг их холгүй амьдардаг ажээ.
Би түүнтэй очиж уулзана хэмээн тэр бодлоо.
Райли гар утсаа авч олон жил залгаагүй нэгэн дугаар луу залгав.

_________________
Sakura


Top
   
PostPosted: Apr.01.19 10:30 pm 
Offline
Давамгайлагч Гишvvн
Давамгайлагч Гишvvн
User avatar

Joined: Jul.30.06 7:33 am
Posts: 899
Location: Holland
өмнөх постод бүлгээ гүйцээж оруулахаар эдит хийсэн шүү.
12 бүлэг үлдэв.

_________________
Sakura


Top
   
PostPosted: Apr.01.19 11:12 pm 
Offline
Жинхэнэ Гишvvн
Жинхэнэ Гишvvн

Joined: Mar.02.19 4:48 pm
Posts: 24
баярлалаа оройны хэсгээ уншчихлаа одоо өглөө орж харна да


Top
   
PostPosted: Apr.01.19 11:27 pm 
Offline
Давамгайлагч Гишvvн
Давамгайлагч Гишvvн
User avatar

Joined: Jul.30.06 7:33 am
Posts: 899
Location: Holland
Quote:
Африк гаралтай Америк гэж бичсэн бол анзаарах байсан байх аа. Афро энэ тэр гэхээр гүйлгээд өнгөрч.
Эгч нь гадаад хэл дээр олон жил Афро- Америк гэж уншсаар байгаад монголоор юу гэж бичдэгийг мэдсэнгүй. Шууд л хар арьстан гээд л ойлгочихдог :oops: :frog:

_________________
Sakura


Top
   
PostPosted: Apr.02.19 12:35 am 
Offline
Жирийн Нэгэн Гишvvн
Жирийн Нэгэн Гишvvн

Joined: Dec.08.16 12:10 pm
Posts: 15
Bayrlalaa, bi udur bur orj irj baigaa kk, duusahaar n buunduud neeh goy unshih geed l huleged bnaa.


Top
   
PostPosted: Apr.02.19 10:15 am 
Offline
Жинхэнэ Гишvvн
Жинхэнэ Гишvvн

Joined: Mar.02.19 4:48 pm
Posts: 24
наран эгчээ дараагийн дэвтрүүдэд энэ өөрийгөө дарга бүхнийг чадагч гээд итгэчихсэн нөхрийг нэг буянтай нь алж тус болохгүй байхдаа


Top
   
PostPosted: Apr.02.19 1:17 pm 
Offline
Yнэн Дийлцэн Гишvvн
Yнэн Дийлцэн Гишvvн

Joined: May.10.10 2:23 am
Posts: 812
афро-америк, африкан -америк ялгаагүй л дээ, бид л Хатчерын оюун ухааны хүчийг гайхаад гадна талыг нь анзаарсангүй, ер нь тэрнийг тэр сингдээ л байх юм бодсон, гараад гадуур явахаар угсаа гарал, өнгө зүс тодорч бх шиг


Top
   
PostPosted: Apr.02.19 4:10 pm 
Offline
Давамгайлагч Гишvvн
Давамгайлагч Гишvvн
User avatar

Joined: Jul.30.06 7:33 am
Posts: 899
Location: Holland
Quote:
наран эгчээ дараагийн дэвтрүүдэд энэ өөрийгөө дарга бүхнийг чадагч гээд итгэчихсэн нөхрийг нэг буянтай нь алж тус болохгүй байхдаа
Валдер шиг пялдага нөхөд хаа сайгүй байх юм даа. Манайд ч гэсэн иймэрхүү нөхөд мэр сэр байдаг ш дээ. Эгч нь Балдерыг алуулж чадахгүй ээ, зохиолчийн бодол санааг өөрчилж болохгүй биз дээ? :brows:

_________________
Sakura


Top
   
PostPosted: Apr.02.19 4:23 pm 
Offline
Давамгайлагч Гишvvн
Давамгайлагч Гишvvн
User avatar

Joined: Jul.30.06 7:33 am
Posts: 899
Location: Holland
Бүлэг 31

Тэр өглөө Райли Майамид таксинаас буух үедээ зөв хаяган дээр ирсэн эсэхдээ эргэлзэв. Нүднийх нь өмнө дотор нь Жэйк Криварог амьдарч байгаа хэмээн санаанд оромгүй нарны гэрэлд гялтганан гялалзаж харагдах аварга том барилга байлаа.
Олон жилийн өмнө Райлиг ХМТ-нд ажилд орсон цагаас эхлээд Жэйк түүний зааварлагчаас гадна хамтран зүтгэгч байсан ажээ. Тэр одоо далан тавтай, тэтгэвэрт гарснаас хойш Майамид амьдарч байгаа. Гэвч Райлигийн сэтгэлд Жэйк энэхүү цамхаг шиг өндөр байшинд амьдарч байгаа хэмээн нэг л бууж өгөхгүй байлаа. Тэрбээр онгоцны буудлаас хөдлөх үед таксины жолооч Майамигийн урд хэсэгт байрладаг жижиг хотхонууд руу явна гэж бодсон ажээ Харин жолооч түүний оронд тэнгэр баганадсан өндөр барилгуудыг сүлжин давхижээ. Ямартай ч Майамигийн энэ хэсэг Райлигийн төсөөлж байсантай адилхан харагдсангүй. Тэрбээр шил толь, төмөр бүхий өндөр барилгуудаас бүтсэн шал өөр хотод ирчихсэн мэт сэтгэгдэл төрүүлнэ.
Нөгөө далдуу моднууд хаана байна аа?
Ойр хавьд далайн эргийн наран шарлагын газар байгаа хэмээн төсөөлөхөд ч бэрх харагдана.
Райли барилгын үүдний гоёмсог танхимд оронгуутаа лангууны ард инээмсэглэн зогсож буй хүлээн авахын ажилтан бүсгүйг олж харав.
- Хатагтай, би танд туслах уу?
- Хмм, би Жэйк Криваро дээр зочлохоор ирсэн.
- Таны нэрийг асууж болох уу?
- Райли Пэйж.
Бүсгүй тэмдэглэлээ шүүж үзсэнээ
- Өө нээрээ тийм. Тэр таны ирэхийг хүлээж байгаа гэж надад хэлж байсан. Таны ирснийг би түүнд мэдэгдье гэлээ. Тэр утсаа авч нэг дугаарт залгаснаа
- Ноён Криваро, Райли Пэйж тантай уулзахаар энд ирсэн байна хэмээн хэлэв.
Бүсгүй толгой дохиж байснаа харилцуураа тавиад
- Хатагтай, та цахилгаан шат ашиглаж болно. Ноёнтны байр гучин таван давхарт байгаа гэж хэллээ.
Райли цахилгаан шатаар дээшээ гарав. Шатны хаалга онгойх үед Жэйк түүнийг угтаж авахаар байрныхаа хаалгыг онгойлгочихсон хүлээгээд зогсож байлаа.
- Сайн уу, үл таних зочин минь! Шинэ жилийн мэнд хүргэе! Гэрт ор!
Райли гэрт нь ороод тэвчиж чадалгүй өөрийн эрхгүй дуу алдав. Байр үнэхээр гоё, нарны гэрэл туссан олон том цонх бүхий орчин үеийн загвартай ажээ. Райли Жэйкийн араас даган энгийн мөртлөө дэгжин тавилгатай зочдын өрөөнд орлоо.
- Чи бага зэрэг төөрөлдчихсөн юм шиг харагдаж байна гэж Жэйкийг хэлэхэд Райли
- Тийм ээ, тэгсэн тал бий. Миний төсөөлж байсантай огт адилгүй юм хэмээв.
- Чамайг над мэтийн гуйлгачинг дээд зиндааныхантай адилхан амьдарна гэж бодоогүй гэж ойлголоо.
Райли арайхийж инээмэр аядав.
- Би ийм үг хэрэглэхийг хүсээгүй, гэвч...
- Гэвч юу гэж? Намайг яаж ийм төвшинд хүрч чадсан юм бол гэж чи бодож байна уу?
Жэйк нүүрэн дээрээ нууцлаг инээмсэглэл тодрууллаа. Тэрбээр түүний сониуч зангаар тохуу хийж байгааг Райли гадарлажээ. Ямартай ч ХМТ-ны тэтгэврийн мөнгөөр ийм байранд амьдарч чадна гэж үү?
Райлид хардах сэтгэл төрсөнд санаа алдлаа. Жэйк арай бохир аргаар олсон мөнгө ашигласан байх боломжтой юу? Тэр арай нүүрэн дээрээ тодруулсан энэ инээмсэглэлээрээ түүнд ямар нэг зүйл хэлэх гэсэн юм биш биз? Райли хар авч сэжиглэж эхлэх үед Жэйл инээд алдлаа.
- Тайвширч үз. Энэ бол цэвэр хууль ёсоор олдсон байр. Миний хүү энд, Майаймид маш ашигтай бизнес эрхэлдэг. Энэ байр түүнд таалагдсан учраас худалдаж авсан юм. Би энд зөвхөн үйлчилгээнийх нь мөнгийг төлж амьдардаг. Бас энэ байр надад таалагдаж байгаа.
Райли инээд алдав, тэрбээр өөрөөсөө бага зарэг ичих шиг боллоо. Жэйк Райлиг дагуулан хажуу тийшээ гулгаж онгойдог шилэн хаалгаар жижигхэн балкон дээр гарч ирэв. Нэг талдаа нил шил толь болсон барилгууд харагдана. Харин барилгын эсрэг талд тэр Майамигийн наран шарлагын газар байвал зохилтой усны хөвөө, гүүрнүүд, эргийн далайн түрлэгийн хамгаалалт зэргийг олж харлаа.
- Бискейн Бэй гоё харагдаж байгаа биз? Энд олон сайхан наран шарлагын газрууд бий. Гэхдээ би тийшээ нэг их очоод байдаггүй. Энд надад гайхалтай усан сан, бие бялдаржуулах газар гээд хэрэгтэй бүхэн байгаа. Хотын төвд амьдардаг болохоор надад хийх зүйл ч мундахгүй их байдаг.
Райли нарны халуун дулаан илч ээж буй Майамигийн тэг дунд зогсож байлаа. Тэрбээр өчигдөр орой Нью Иорк мужийн хүйтэн жаварт дагжтал чичирч зогссон гэхэд итгэмээргүй ажээ.
Жэйк хэмээн энэхүү ханхар цээжтэй намхан эр эрүүл саруул харагдах бөгөөд ч өвдөж шаналсан гэж харагдсангүй. Райли түүнтэй хамгийн сүүлд хэдэн сарын өмнө хоригдлыг хугацаанаас өмнө батлан даалтаар суллах хурал дээр тааралджээ. Тэгэхэд тэд хоёулаа уг хуралд гэрчээр оролцсон билээ. Хурлын дараа түүнтэй уулзах үед Жэйк ташаа болон хоёр өвдгөндөө протезитэй, нүдний хараа муудсан, бас сонсголын болон зүрхний хэмнэл тохируулдаг аппарат зүүдэг болсноо хэлж байжээ.
Гэвч Райли одоо хараад байхад түүнд өвдсөн гэх ямар ч шинж тэмдэг ажиглагдсангүй. Тэрбээр далан тавтай гэхэд наснаасаа залуу харагдах бөгөөд хүч чадал нь хэдэн жилийн өмнө хамт ажиллаж байсан үеийнхээс огт буураагүй байлаа.
Жэйкийн хоолой нэг л түгшсэн шинжтэй сонсогдлоо. Тэрбээр
- Чиний ажил сайнгүй байгаа бололтой гэж хэлсэнд Райли инээмсэглэх аядаад
- Чи яагаад ингэж бодов? гэж асуув.
- Алив хүү минь, чи Жэйктэй ярьж байна шүү дээ. . Өнгөрсөн жилүүдэд олж авсан чиний зөн билэгтэй харьцуулахааргүй их хүчтэй сайн биш ч гэлээ надад бас зөн совин бий. Чамайг эрт орой хэзээ нэг цагт надаас илүү сайн болно гэдгийг би мэдэж байсан. Гэхдээ зөн совин маань намайг одоо ч гэсэн хуурдаггүй.
Жэйк Райлиг байрандаа дагуулж орлоо.
- Энэ талаар хоёулаа үдийн хоолны үеэр ярилцацгаая.

_________________
Sakura


Top
   
PostPosted: Apr.02.19 6:32 pm 
Offline
Жинхэнэ Гишvvн
Жинхэнэ Гишvvн

Joined: Mar.06.18 9:16 pm
Posts: 27
🤘🤘🤘🤘🤘🤘


Top
   
PostPosted: Apr.02.19 7:56 pm 
Offline
Давамгайлагч Гишvvн
Давамгайлагч Гишvvн
User avatar

Joined: Jul.30.06 7:33 am
Posts: 899
Location: Holland
* * *
Хэсэг хугацаа өнгөрсний дараа Райли Жэйктэй хамт хоолны ширээнд сууж байлаа. Тэр хоёр Жэйкийн гараараа бэлтгэсэн хавчуургатай талхыг идээд бараг дуусах гэж байв. Райли Жэйкт Орин Роудсын үйлдсэн хэрэг болон түүнийг хэрхэн мөрдлөгийн багаас хассан талаар бүгдийг ярьж өгчээ. Тэрбээр өөрөө Шэйн Хатчертай санааг нь зовоогоод байгаа нэг хачин харьцаа байдаг тухай гээд юуг ч нуулгүй бүгдийг нэг бүрчлэн ярьжээ.
Райли Роудсын Эприлд халдсан болон түүний дараа нь хоёр хүний амийг хэрцгийгээр хөнөөсөн хэргийг дүрслэн ярих үед Жэйк үнэхээр их цочирдсон ажээ.
- Исүс бурхан минь, би ийм юм болсон гэж бодоогүй. Бидний шоронд суулгасан тэр залуу чин сэтгэлээсээ гэмшиж байх шиг харагдсан юмсан. Бас би түүнийг өнгөрсөн жилүүдэд үлгэр жишээ хүмүүжсэн хоригдлоор тодорсон гэж сонссон. Гэтэл энэ бүгд зөвхөн хугацаанаасаа өмнө суллагдахын тулд хийсэн арга мэх төдий зүйл байжээ. Тэр бид бүгдийг үнэхээр айхтар дөнгөсөн байна.
Жэйк бүгдийг эргэцүүлж бодохоор хэсэг дуугүй сууснаа эцэст нь
- Гэтэл одоо чи хэрэг тарьсан нэгэн болчихоод байдаг. Энэ ямар санагддагийг би мэднэ. Надад ч гэсэн Удирдах газрын эрх мэдэлтнүүдийн урд хүчин мөхөсдөх үе олон удаа тохиолдож байлаа. Хэрэв чи энэ хэргийн төгсгөлийг үзмээр байгаа бол заримдаа тогтсон системийн эсрэг сөрж зогсохоос өөр аргагүй болдог хэмээн ярилаа.
Жэйк Райлид ойртож түүнийг анхааралтай ажиглав.
- Гэвч чи надад бүгдийг яриагүй биз дээ? Би энэ хэргийн тухай асуугаагүй, чиний талаар асууж байна.
Райли өчигдөр оройноос хойш арга мухардсан байдлаас гарах гэж оролдсоор бүр цөхөрч гүйцжээ. Тэрбээр зүүдэнд нь түүний суманд оногдсон Хайди Райтын хэлсэн үгийг саналаа. "Чи хайр дурлалыг алж устгаж чадахгүй".
Дараа нь тэр Орин Роудс болж хувираад "Энэ бүгд Хайдигийн төлөө" гэж хэлсэн.
Райли толгойд эргэлдэх бодлоосоо салахыг оролдлоо.
- Надад эвгүй хачин бодлууд төрөх боллоо, Жэйк. Ямар нэг байдлаар энэ бүхэнд миний буруу бий.
Жэйк түүнийг галзуурчихжээ хэмээн хэлнэ гэж хүлээсэн боловч тэр юу ч хэлсэнгүй.
- Энэ бүхэн надаас л үүдэлтэй, Жэйк. Би тэр охиныг алсан. Түүнийг буудах хэрэгтэй байсан гэдгээ би мэднэ. Гэвч энэ шалтгаан миний охиныг алсан нүглийг зөвтгөж чадахгүй. Надад үүнийг дотроо тээж амьдрах хэцүү байна. Надад Орин Роудстай нүүр тулахад хүрэлцэхүйц хэмжээний хангалттай зориг тэвчээр алга. Тэр өшөө хорслоо надад хийж буй хөдөлгөөн болгоноороо харуулж байна. Гэтэл би улам бүр шантраад байх юм.
Жэйк эрүүгээрээ оролдож сууснаа
- Райли, нүдээ ань даа гэж хэлэв.
Тэр яагаад нүдээ ань гэж хэлснийг Райли мэдэж байлаа. Түүний алуурчны бодол санаанд нэвтэрч ордог чадварыг Удирдах Газрынхан бүгд мэддэг байжээ. Тэрбээр энэ чадварыг Жэйкээс сурсан ажээ. Жэйк цагтаа их сайн байсан боловч түүний чадвар илүү хүчтэй гэдгийг Райли сайн мэднэ.
Райли нүдээ анив. Тэгтэл Жэйк
- Чамд үнэхээр алах юмсан гэж хүсэж байсан хүнээ алсан удаа бий юу? хэмээн асуулаа.
Райли түүний тавьсан асуултанд бага зэрэг гайхжээ. Гэвч тэр ямар хариулт өгөхөө бодох шаардлагагүй байлаа.
- Тийм ээ.
Хамгийн сүүлд түүний үнэхээр алахыг хүссэн хүн бол Петерсон хэмээх Эприл тэр хоёрыг торонд хорин тамлаж байсан хэрцгий алуурчин байсан. Тэр Петерсоныг бараг айдас хүрэм санаанд багтамгүй аргаар алсан билээ.
- Тэр үеийг сана даа. Хэрэг яаж өрнөснийг эргээд сана.
Райлигийн толгойд дүр зурагнууд ээлжлэн орж ирлээ.

Райли байшингийн доор харанхуй дунд өөр лүү нь ойртох бамбарын дөлөөс зайлсxийж зугтахыг оролдоно. Тэрбээр Петерсоны аймашигтай инээхийг сонсож байлаа. Гэнэт энэхүү дүр зураг өөрчлөгдөв. Тамлуулж байгаа хүн Райли өөрөө биш ажээ. Харин түүний оронд Мари хэмээх түүний найзыг Петерсон галын дөлөөр тамлах бөгөөд Райли Петерсоныг хориглож чадсангүй. Мари аль хэдийн үхсэн гэдгийг тэр мэдэж байгаа ч найз нь харанхуйд гэрэлтэх үхэл таригч галын дөлийг самардаж харагдана.
Райли бүр ойртож очвол галаас зугтан орилж буй хүн Эприл болохыг танилаа. Эприл амиа егүүтгэсэн Мари болон Райлиг тэндээс зугтаж гарах хүртэл тамлаж байсан бамбарыг Петерсоны гараас булааж авахаар тэмцэлдэж харагдана.
Тэгтэл энэхүү дүр зураг харанхуйд уусах мэт сарнин алга боллоо.
Райли голын эрэг дээр зогсож байв. Петерсон гар хөлийг нь хүлж багласан Эприлийн толгойг усанд дүржээ. Эприл дороо тонгочин ноцолдох боловч мөс шиг хүйтэн усанд бараг живж үхэх гэж байлаа. Райлигийн дотор урьд өмнө барагтай мэдэрч байгаагүй хүн алах асар их хүсэл оргилон буцлав. Тэрбээр хурц ирмэгтэй хүнд чулууг дээш өргөж нөгөө эрийн толгой дээр хүчтэй буулгалаа. Райли түүний хэмхэрч бяцарсан нүүрэн дээр голын ус цусан улаан болтол чулуугаараа цохисоор.


- Чамд ямар санагдаж байна? гэж Жэйк асуув.
Райли дотор нь дүрслэгдэх дүр зургийг сайн харж байлаа. Тэрбээр нүдээ аньсан хэвээр
- Гайхалтай хэмээн хариулав.
- Чамд ямар нэг санаа төрсөн гэж Жэйк хэлэх сонсогдлоо.
Тийм ээ, надад нэг санаа төрсөн хэмээн Райли дотроо бодов.
Одоо түүнд Орин Роудсын бодол санаатай холбогдоход амархан байх болно. Түүний хийх ёстой ганц зүйл бол тэр Петерсоныг өөр аргаар алж байна гэж төсөөлөх хэрэгтэй. Райли дахиад голын усанд зогсож байв. Энэ удаа тэр Өмнөд Каролинд Керби Стадманыг хөнөөж байгаа Орин Роудсыг бодлоо.

Райли Петерсоны урд, голын хүйтэн усан дотор зогсоно. Тэрбээр гартаа магазин дүүрэн сумтай Глок буугаа чанга атгажээ. Энэ удаа тэр өөрөө Орин Роудс болчихсон байлаа.
Тэр Петерсоны мөр лүү буудав. Петерсон түүнээс зугтахаар голын эрэг рүү мацаж харагдана. Райли айж сандран өвдөлтөндөө шаналах дайснаа дахиад буудав, дахиад нэг, дахиад нэг...


Райли нүдээ нээлээ. Жэйк түүнийг бүрэн ойлгосон шинжтэй харж сууна.
- Энэ бүхэн ямар учиртай болохыг чи одоо ойлгосон биз дээ?
- Тийм ээ.
Дотор нь нуугдаж байсан өш хонзон авах хүсэл Орин Роудсоос өөр хэнийг чиглээгүй гэдгийг тэр мэдэрчээ.
- Чи одоо өөрийгг ямар ч бэлтгэлгүй, зориг шантарсан гэж мэдэрсэн хэвээрээ байна уу? хэмээн Жэйкийг асуухад Райли толгой сэгсрэв.
Жэйл инээмсэглээд
- Сайн байна. Одоо хоёулаа ажилдаа орно гэж хэллээ.

_________________
Sakura


Top
   
PostPosted: Apr.02.19 9:41 pm 
Offline
Жинхэнэ Гишvvн
Жинхэнэ Гишvvн

Joined: Mar.02.19 4:48 pm
Posts: 24
хүүх гайхалтай энэ холбооны мөрдөх товчоонд ажилдаг мөрдөгчид нь сүүлдөө бүр зөнч болдог юм биш үү


Top
   
PostPosted: Apr.03.19 3:14 am 
Offline
Нутаг Нугын Шvтээн Гишvvн
Нутаг Нугын Шvтээн Гишvvн
User avatar

Joined: Apr.15.02 5:54 pm
Posts: 791
Location: Japan, Tokyo
Энэ Жэйк яагаад айхтар залуухан болчихов?

Их сонирхолтой үргэлжилж байна шүү. Баярлаж байгаа шүү Наран...

_________________
...


Top
   
PostPosted: Apr.03.19 3:45 am 
Offline
Давамгайлагч Гишvvн
Давамгайлагч Гишvvн
User avatar

Joined: Jul.30.06 7:33 am
Posts: 899
Location: Holland
Бүлэг 32

Гэнэт Райли дахин шинээр төрсөн мэт маш их эрч хүчийг мэдэрч, анхаарлаа гэмт хэргийн мөрдөлтийн явцад бүрэн хандууллаа. Тэрбээр Жэйк ч гэсэн ийм зүйл мэдэрч байгааг инээмсэглэлээс нь олж харжээ.
- Ингэхэд чамд олж мэдсэн зүйл юу байна? хэмээн Жэйк асуув.
- Би хэдэн зүйлийн учрыг ойлгох гэж оролдож байгаа гэж хэлээд Райли Билл тэр хоёрын Роудсын байрнаас олсон захиаг түүнд өглөө.
- Билл бид хоёр үүнийг Филадельфид байсан Роудсын байрыг нэгжих үедээ олсон. Захиаг нэг хүн Роудс руу энгийн шуудан ашиглаж илгээсэн.
Жэйк захиаг чанга дуугаар уншлаа.
- Зурган дээрх байшин чамд таалагдсанд би их баяртай байна. Ямар зургийг хэлээд байгаа юм бэ?
- Билл бид хоёрт мэдсэн зүйл байхгүй. Дугтуйнд зураг байгаагүй. гэвч би өчигдөр Амбер Турнерын алагдсан машины зогсоол дээрээс үүнийг олсон. Би мөрдөлтөөс хасагдсан учир энэ зурагны байршлыг тогтоолгохоор Квантико руу илгээгээгүй. Тэгээд ч энэ саяхны зураг биш бололтой. Гэвч үүнд нэг учир байгаа гэсэн бодол надад төрөөд болдоггүй.
Райли сэтгүүлээс хайчилж авсан зургийг Жэйкэд өглөө.
- Энэ надад танил юм шиг санагдаад байна. Би үүнийг хаа нэгтээ харсан ч юм шиг гэж Жэйк хэлэв.
- Жэйк, бодоод үз. Энэ хаана байж болох бэ?
Жэйк зургийг эргүүлж тойруулан харж байснаа эцэст нь
- Би байшингийн байрлалыг нь мэдэж чадсангүй. Гэхдээ байшингийн ард мангро моднууд харагдаж байна. Энэ Эверглэйдсэд зөндөө их ургадаг гэж хэллээ.
Райлигийн зүрх догдлоод ирэв.
- Роудс Өмнөд Каролинд байрлаж байсан урцанд Эверглэйдсийн танилцуулах хуудас орхисон байсан. Эдний хооронд ямар нэг холбоо байна.
- Би нэг хараадахъя, ямар нэг зүйл санаж чадах ч юм бил үү.
Жэйк компьютероо нээж, амандаа аяархан үглэсээр хайлт хийж эхэллээ.
- Тэнд алга. Гэхдээ хувийн өмчид харьяалагддаг газрыг орхисон байж магадгүй гэснээ Жэйк өөр нэг цахим хуудас нээж зурагнуудыг доош нь гүйлгэж харав.
- Энэ мөн байна! хэмээн Райлиг дуу алдсанд Жэйк зурган дээр дарж томруулаад тайлбар бичгийг нь уншихаар урагшаа тонгойв.
- Зүйтэй. Энэ Эверглэйдсэд байдаг эзэнгүй орхисон байшин байна.
- Энэ Үндэсний Цэцэрлэгт хүрээлэнд байдаг юм уу? гэж Райли асуув.
- Байшин Эверглэйдсийг Дархан цаазат газар болгохоос өмнө баригдсан юм байна. Флоридад бас үүнтэй адилхан газрууд зөндөө байдаг. Тэр нутагт хүчээ авч байсан гэмт хэрэгтнүүдийн хууль бус ажиллагааг зогсоохоос өмнө тэд тэрхүү эзэнгүй орхисон байшингуудийг эзэмшдэг байсан. Энэ байшин мафийн толгойлогч Луканзад харъяалагддаг. Тэд түүнд утсаар мэдэгдсэн биз.
Жэйк сандлынхаа түшлэгийг налж суугаад инээмсэглэв
- Миний нэг хуучин найз цэцэрлэгт хүрээлэнд ой амгаалагчаар ажилладаг. Түүнийг Вилбур Стрэйт гэдэг. Тэр надад энэ гзарын тухай ярьж байхдаа нэг зураг үзүүлж байсан. Би бүр мартчихсан байна.
Райли сэтгэл хөдлөлөө барьж тэвчиж чадахаа больжээ.
- Жэйк, энэ Роудсын байгаа газар мөн! Бидэнд үүнийг нотлох гурван баримт байна: Филадельфид түүнд хаягласан захиа, Эверглэйдсийн танилцуулах хуудас, бас энэ зураг. Тэр эзэнгүй орхисон байшинд хорогдож байгаа. Бид яг одоо тийшээ явах хэрэгтэй!
Жэйк яарч тэвдсэн Райлиг харж инээмсэглэснээ.
- Жаахан тайвшир. Бид одоогоор юу ч батлаагүй байна. Тийшээ явахаас өмнө бидэнд хийх зүйл байгаа. Бид эхлээд Вилбуртэй утсаар ярина гэлээ.
Жэйк Эверглэйдсийн анхны рэнжер байсан найз руугаа залгалаа. Тэрбээр Райлид сонсож, бас ярилцах боломж олгохын тулд утсаа чанга яригч дээр нь тавив. Жэйк Вилбуртэй мэнд мэдсэний дараа шууд
- Вилбур, би энд ХМТ-ны нэг найзтайгаа хамт сууж байна. Бид хоёр нэг гэмт этгээд хуучин мафийн толгойлогч байсан Луканзагийн байшинд нуугдаж байж магадгүй гэж таамаглаж байгаа. Ингэх боломж бий гэж чи бодож байна уу?
Жэйк Эверглэйдсийн анхны рэнжер байсан найз руугаа залгалаа. Тэрбээр Райлид сонсож, бас ярилцах боломж олгохын тулд утсаа чанга яригч дээр нь тавив. Жэйк Вилбуртэй мэнд мэдсэний дараа шууд
- Вилбур, би энд ХМТ-ны нэг найзтайгаа хамт сууж байна. Бид хоёр нэг гэмт этгээд хуучин мафийн толгойлогч байсан Луканзагийн байшинд нуугдаж байж магадгүй гэж таамаглаж байгаа. Ингэх боломж бий гэж чи бодож байна уу? хэмээн асуулаа.
Вилбур Стрэйт хэсэг бодолхийлснээ
- Би сайн мэдэхгүй байна. Гэхдээ энд бидэнд нэг асуудал гарсан. Хэд хоногийн өмнө, өнгөрсөн мягмар гаригт нэг явган аялагч сураггүй алга болсон. Бид тэр залууг хаанаас ч олоогүй. Тэр дархан цаазтай газар ганцаархнаа явж байсан. Бид түүнийг матарт бариулсан байж магадгүй гэж бодож байгаа ч найз нар нь түүнийг иймэрхүү тохиолдлоос мултарч чадах хангалттай мэдлэгтэй гээд байгаа гэж ярив.
Райлид энэ хүн Орин Роудсын бас нэг хохирогч юм шиг санагджээ. Тэрбээр ярианд оролцохоор шийдэв.
- Ноён Стрэйт, намайг Райли Пэйж гэдэг, бас...
Стрэйт түүний яриаг тасаллаа.
- Түр хүлээгээрэй. Чи Райли Пэйж гэж хэлсэн үү?
- Тийм ээ. Яасан бэ?
- Намайг чөтгөр аваасай. Явган аялагчийн алга болдог өдөр шиг санаж байна, манай автомат хариулагч руу нэг хүн утасдсан байсан. Тэр хүн зөвхөн "Райл Пэйжид өөртөө сайн анхаарах хэрэгтэй гэж дамжуул" гэж хэлж үлдээсэн байсан. Бид Райли Пэйж гэгч хэн болохыг мэдээгүй учраас тэр хүнийг буруу дугаарт залгажээ гэж бодсон.
Райли Жэйктэй харц солилцлоо. Тэрбээр Жэйк өөртэй нь адил нэг зүйл бодож байгааг гадарлажээ. Утсааар ярьсан тэр үл таних хүн бол Роудсыг хоёр аллага үйлдсэний дараа утасдсан Шэйн Хатчер байжээ. Тэр Роудсын араас мөшгөсөөр яваа ажээ. Эсвэл, Райли үүнд итгэхгүй байгаа ч, тэр Роудстай хамт ажилласаар байгаа юм байна. Тэрбээр
- Ноён Стрэйт, бидний эрэн сурвалжилж байгаа хүнийг Орин Роудс гэдэг. Тэр биедээ зэвсэг авч яваа онц аюултай гэмт хэрэгтэн. Тэр сүүлийн өдрүүдэд хамгийн багадаа хоёр хүний аминд хүрсэн. Хэрэв тэр хөдөөгийн байшинд нуугдаж байгаа бол бид түүнийг баривчлах ёстой. Байшинг SWAT- маягаар бүсэлж дайрах баг бүрдүүлэх боломж бидэнд бий юү? хэмээсэнд Стрэйт өөртөө итгэлтэй өнгөөр шууд хариу өгөв.
- Энд надад бүгдийг хийх чадвартай хэдэн рэнжер бий. Бас би орон нутгийн цагдаагийн газраас SWAT- багийнхны ур чадвараас суралцсан хэдэн цагдаа нарыг оролцуулж чадна.
Райли Жэйкэд хандаж
- Бид Эверглэйдс хүртэл машинаар хэр удаан явах вэ? гэж асуув.
- Хоёр цаг хэртэй хэмээн тэр хариуллаа. Райли
- Ноён Стрэйт, та өнөөдөр бүх багаа бүрдүүлж чадна гэдэгтээ итгэлтэй байна уу? гэж асуусанд Стрэйт
- Тэгэлгүй яахав. Цаг жаахан оройтож мэдэх ч бид харанхуй болохоос өмнө цугларч амжих хэрэгтэй гэж хэллээ.
Тэгтэл Райлигийн утсанд дуудлага ирэв. Билл залгаж байлаа.
- Би энэ дуудлагыг авах хэрэгтэй. Та хоёр төлөвлөгөөгөө боловсруул гэж тэр Жэйк, ой хамгаалагч хоёрт хэлээд Биллийн дуудлагыг авахаар балкон руу гарав.
- Райли, энд үнэхээр новшийн юм болж байна гэж Билл хэлээд
- Крэйгтон, Хуан хоёр Апекс хотод амьдардаг Амбер Турнерын гэр бүлийнхэн, найз нөхөд, хамт ажилладаг хүмүүс гээд түүнийг таньдаг бүх хүмүүстэй уулзаж ярилцаж байна. Уулзсан хүмүүс юу ч хэлж өгсөнгүй. Бүсгүй Роудстай урьд нь ямар ч холбоогүй байжээ. Яг чиний хэлж байснаар энэ хоёр хүн амины хэрэг санаандгүй тохиолдлын чанартай гэж харагдаж байна хэмээн ярилаа.
- Энэ намайг огтхон ч гайхшруулахгүй байна гэж Райлиг хэлэхэд Билл яриагаа үргэлжлүүлэв.
- Гол асуудал нь Крэйгтон одоо хүртэл бууж өгөхгүй байна. Тэр хүн болгоныг толгой дараалан асууж байцаавал ямар нэг зүйл олж мэднэ гэдэгтээ итгэсэн хэвээрээ байх юм. Тэр хотын оршин суугчдыг айдаст автуулж бараг солиоруулах гэж байна. Одоо тэр хүн болгоныг алуурчны дараагийн бай болно гэж бодоход хүргэж байна.
Райли өөрийн эрхгүй шүүрс алдав. Биллийн зөв байлаа. Тэнд үнэхээр новшийн зүйл болж байгаа ажээ. Түүнийг
- Одоо чи юу хийх гэж байна? хэмээн асуусанд Билл
- Би онгоцны буудал дээр байна. Одоо би Квантико руу буцлаа. Валдер энэ талаар сонсохыг ч хүсэхгүй. Харин Мередит сонсох нь мэдээж. Гэвч энэ бүгдийг би видео чатаар тайлбарлаж чадахгүй. Би түүнтэй нүүр нүүрээ харж байгаад ярилцмаар байна. Бас чамайг энэ новшийн мөрдөх ажилд буцааж авах талаар би чадах бүхнээ хийнэ гэж хэлэв.
Райли сэтгэл хөөрлөө дарж чадалгүй амьсгаадсан хэвээр
- Яг үнэндээ би энэ хэргийг үргэлжлүүлэн мөрдөж байгаа. Бас би зарим нэг зүйл олсон гэж бодож байна. Одоо би Майамид Жэйк Криварогийн дэргэд байна. Бид Роудсыг Эверглэйдсэд байдаг хуучин байшинд орогнож байгаа гэж таамаглаж байгаа. Хатчерт ч бас тэр хавьд байж магадгүй. Жэйк бид хоёр одоо тийшээ машинаар явах гэж байна. Бид ой хамгаалагчдын даргын цуглуулсан дайралтын багтай нэгдэнэ хэмээн ярилаа.
Билл нэг хэсэг дуугүй байснаа
- Тэнд ХМТ-ны тийрэлтэт онгоц газардчихаар талбай байгаа болов уу? гэж асуув.
- Би шалгаадахъя гэж хэлээд Райли толгойгоо хаалгаар цухуйлгаж Жэйкт хандаж
- Эверглэйдсэд онгоцны буудал байдаг уу? хэмээн асуусанд тэр Стрэйттэй ярилцсан хэвээр толгой дохилоо.
- Онгоцны буудал байгаа гэнэ хэмээн Райлиг хэлэхэд Билл
- Сайн байна. Би чамтай тэнд уулзъя гэж хэлэв.
Райли, Билл хоёр утасны яриагаа дуусгалаа. Райли бодлоо цэгцлэхээр балкон дээр Майамиг харж нэг хэсэг зогсов. Биллийг тосож авахад хэсэг хугацаа зарцуулж мэдэх ч тэд нарт түүний тусламж хэрэгтэй гэдгийг тэр мэдэж байлаа.
Ийм зүйл үнэхээр болж байна гэж үү? хэмээн тэр өөрөөсөө асуув. Бид Роудсыг үнэхээр барьж чадах болов уу?
Удахгүй болох дайрах ажиллагаа осолтой, хэцүү байх нь мэдээж. Гэхдээ Райли ингэж хийсэн нь зөв гэдгийг мэдэж байлаа.

_________________
Sakura


Top
   
PostPosted: Apr.03.19 3:54 am 
Offline
Давамгайлагч Гишvvн
Давамгайлагч Гишvvн
User avatar

Joined: Jul.30.06 7:33 am
Posts: 899
Location: Holland
Жэйк хөөрхий ажлаа их санагалзаж байсан болохоор Райлиг хараад өвчин зовлонгоо мартаж бүх бие сэтгэл нь хөнгөрчихсөн гэж ойлгоод байгаа ш дээ. :mrgreen:

Гэнэт нэг юм санаанд орчихлоо. Манай аав ээж хотод удсан хүмүүс. Сүүлд нас өндөр болсон хойноо хөдөө, төрсөн нутаг руугаа хааяа явах үедээ төрөл арилжсан мэт нуруу туруу нь эгцэрч тэгшрээд, хөлийнх нь алхаа хүртэл хөнгөрч, хэл яриа нь гүйцэгдэхээ байчихдаг байж билээ. :-)

_________________
Sakura


Top
   
PostPosted: Apr.03.19 11:14 am 
Offline
Yнэн Дийлцэн Гишvvн
Yнэн Дийлцэн Гишvvн

Joined: May.10.10 2:23 am
Posts: 812
Жеик их сэтгэл хангалуун амьдарч бгаан бна, фитнесс,бассеинд явж дасгал хийж бгаа байх, ой ухаан нь ч саруул яасан ч сайн санадаг юм, тогтмол дасгал хийдэг хүний ухаан санаа зөнөх нь бага л даа, ер нь хамгийн чадварлаг, сэргэлэн, логик сэтгэлгээ сайтай, бие сэтгэл бүх талаар бэлтгэгдсэн хүмүүс ажилладаг ХМТ мэтийн чухал газар Валдер, нөгөө хүүхэн мэтийн дүп гарууд яаж байгаад бдаг юм бол


Top
   
Display posts from previous:  Sort by  
Post new topic  Reply to topic  [ 1111 posts ]  Go to page Previous 138 39 40 41 42 43 Next

All times are UTC+09:00


Who is online

Users browsing this forum: No registered users and 1 guest


You cannot post new topics in this forum
You cannot reply to topics in this forum
You cannot edit your posts in this forum
You cannot delete your posts in this forum
You cannot post attachments in this forum

Search for:
Jump to:  
cron

Copyright Asuult.NET © 2000-2015.
Administrative Contact: Khundaga Khurelbaatar [hundaga@hotmail.com]
Tel: 1-888-303-4927, Fax: 1-888-406-2264.
Powered by phpBB © 2000-2015 phpBB Group. Powered by phpBB® Forum Software © phpBB Limited