#AsuultSambar :

МОНГОЛ УЛС МАНДАН БАДРАГ!
It is currently Nov.19.17 9:08 pm

All times are UTC+09:00




Post new topic  Reply to topic  [ 483 posts ]  Go to page Previous 18 9 10 11 1219 Next
Author Message
PostPosted: Sep.08.17 8:28 pm 
Offline
Олны Танил Гишvvн
Олны Танил Гишvvн
User avatar

Joined: Jul.30.06 7:33 am
Posts: 522
Location: Holland
Бүлэг 32

Шеллисфорд хэмээх жижиг хотхонд ирэх үед Райлигийн зүрхний цохилт хурдсаж эхэллээ. Тэр хотын төв гудамжинд байрлах Маделины Загварын дэлгүүрийг амархан олов. Дэлгүүрийн хаяг цонхон дээр бичээстэй харагдана. Санасныг бодвол Шеллисфорд хотхон онцлог хот болохыг Райли анзаарчээ. Зарим түүхэн ач холбогдолтой барилгыг арчилж тордсон байх бөгөөд төв гудамж нь үнэхээр үзэсгэлэнтэй тансаг харагдаж байв.
Райли машинаа дэлгүүрийн урд тавьж машинаасаа буугаад тэр дороо дэлгүүрийн шилэн хоргонд тавьсан гүнж шиг ягаан даашинз өмсгөж, гялтганасан толгойн чимэглэл зүүсэн хүүхэлдэйг олж харлаа. Уул нь энэ хотод ирсэн товчооны ажилтнууд дэлгүүрийн шилэн хорго руу харсан бол амархан олох байжээ. Шилэн хоргонд тавьсан жижигхэн самбар дээр "Хүүхэлдэйний цуглуулгыг зөвхөн уулзалтын цаг авч үзэж болно" гэж бичжээ.
Райли дэлгүүрийн хаалгыг нээж ортол хаалган дээр зүүлттэй байсан хонх жингэнэн дуугарч, лангууны дэргэд зогсох эмэгтэй өөр лүү нь харлаа. Тэр эмэгтэй дунд эргэм настай боловч их залуухан харагдаж бөгөөд үс нь бууралтсан ч өтгөн сэвсгэр эрүүл харагдах ажээ. Райли эмэгтэйн байр байдлыг ажиглан дотроо цэнэж үзлээ. Одоогоор өөрт нь тэмдэг байхгүй болохоор тэр болгоомжтой байх ёстой. Өмнө нь очсон хэдэн дэлгүүрийн ажилтнууд өөртэй нь тэмдгийг нь асуулгүй ярилцсан үнэн боловч Райли энэ эмэгтэйг цочоож сандаргахыг огт хүссэнгүй.
- Өршөөгөөрэй, та Маделин мөн үү?
Эмэгтэй инээмсэглээд
- Үнэндээ миний нэрийг Милдред гэдэг ч Маделин гэдэг нэр надад таалагддаг болохоор би ашигладаг юм. Тэгээд ч "Милдредийн Загвар" гэснээс илүүтэй дэлгүүрт маань тохирдог нэр гэж хэлснээ нүдээ ирмэж
- Үйлчлүүлэгчдийнхээ хүрээг нэмэгдүүлэхэд миний нэр нэг их тус болохгүй гэлээ.
Oдоохондоо бүх зүйл хэвийн байна. Эмэгтэй их илэн далангүй, яриасаг ажээ.
- Гоё дэлгүүр байна хэмээн Райли хэлээд эргэн тойрноо харснаа
- Харин нэг хүнд бол их л хүнд байж мэдмээр юм байна. Танд өөр ажилчин байдаг уу? Энэ ажлыг ганцаараа барахгүй гэдгийг чинь би сайн мэдэж байна гэж хэлсэнд эмэгтэй мөрөө хавчаад
- Ихэнхдээ би өөрөө хийдэг. Заримдаа би үйлчлүүлэгчид тусалж байх үедээ арван хэдтэй нэг охиныг кассны ард зогсоодог юм. Харин өнөөдөр тайван байгаа учраас тэр ирэх шаардлагагүй.
Райли хувцаснууд өлгөсөн өлгүүр лүү очиж барааг үзэх зуураа ямар асуулт тавихаа эргэцүүлж бодоод
- Маш гоё хувцас байна. Ийм даашинзнуудыг өөр дэлгүүрт бараг байхгүй биз гэж хэллээ.
Эмэгтэй их л баярласан бололтой харагдана.
- Тийм шүү, ийм хувцаснуудыг өөр газраас олох боломж маш бага. Энэ бүгд чанар сайтай бүтээгдэхүүнүүд байгаа юм, гэхдээ би эд нарыг загвар нь хуучрахаар нь бөөний бараа зардаг газраас худалдаж авдаг. Том хотод бол энэ хувцаснууд үеэ өнгөрөөсөн загвар боловч Шеллисфорд мэтийн жижигхэн хотод сүүлийн үеийнх гэсэн үг гэж хэлээд эмэгтэй өлгүүрээс нэг үзмэн ягаан өнгийн үдэшлэгийн даашинз авч
- Энэ танд их сайхан зохино. Таны арьсны өнгөтэй зохицохоос гадна зан чанарт чинь яг тохирно гэж би бодож байна гэв.
Дэндүү чамин тансаг хувцастай дэлгүүрээр ороод байдаггүй Райлид харин тэгж бодогдсонгүй. Энэ даашинз өөрийнх нь өмссөн хувцаснаас илүүтэй кантри клубт тохирно гэдгийг тэр харин сайн мэднэ.
- Яг үнэндээ би таны хүүхэлдэйнүүдийг харж чадна гэж бодсон юмсан гэж Райлиг хэлэхэд Маделин бага зэрэг гайхлаа.
- Та цаг тохирсон юм уу? Миний санаанд нэг л орохгүй байх чинь. Манай хүүхэлдэйний цуглуулгын талаар та яаж мэдэж ирсэн юм бэ?

_________________
Sakura


Top
   
PostPosted: Sep.08.17 9:42 pm 
Offline
Олны Танил Гишvvн
Олны Танил Гишvvн
User avatar

Joined: Jul.30.06 7:33 am
Posts: 522
Location: Holland
Райли цүнхнээсээ дэлгүүрийн тасалбарыг гарган Маделинд харуулж
- Надад үүнийг нэг хүн өгсөн юм гэж хэлэхэд тэрбээр харваас баярласан нь илт
- Хөөх, эд мөрийн баримт. Мэдээжийн хэрэг би тусгай үйлчилгээ үзүүлэхээс яахав гэж хэлээд дэлгүүрийн арын хэсэг рүү очиж дэлгэгдэж онгойдог нэг өргөн хаалгыг нээлээ. Райли Маделиныг дагаж арын жижигхэн өрөө рүү оров. Тавиуруудыг хүүхэлдэйгээр дүүргэсэн байх бөгөөд бас хэдэн жижигхэн тавиур дээр хүүхэлдэйний хэрэгслүүдийг өржээ.
- Хэдэн жилийн өмнө би энэ жижигхэн ажлыг дэлгүүрийнхээ дэргэд эхлүүлсэн юм. Нэг хаалгаа барьж байсан үйлдвэрийн агуулахын нөөцөөс худалдаж авах боломж надад гарсан. Эзэн нь миний үеэл байсан болохоор надад хямдхан өгсөн. Би эд нарыг үйлчлүүлэгчиддээ зориулж хадгалж байгаад өгдөгтөө их баяртай байдаг гэж хэлээд Маделин нэг хүүхэлдэйг авч бахархсан байртай харж байснаа
- Тэд гоё биш байна гэж үү? Жаахан охид эд нарт маш их дуртай. Тэдний эцэг эх ч ялгаагүй. Энэ хүүхэлдэйнүүдийг дахиж үйлдвэрлэхээ больсон учраас хуучны эдлэлд орохгүй ч цуглуулганы төрөлд багтдаг. Тэр хувцаснуудыг хар л даа. Тэд нар миний бүх хүүхэлдэйнүүдэд таардаг юм гэж хэлэв.
Райли эгнээ болгон тавьсан хүүхэлдэйнүүд рүү харлаа. Хүүхэлдэйнүүд хуучны болон орчин үеийн хэв загвартай хувцас, гүнжийн даашинз өмсгөсөн, бас үсний засалт нь өөр харагдах хэдий ч хоорондоо их адилхан ажээ. Бас тэдэнд зориулсан хэрэгслийн дунд хүүхэлдэйний тавилганууд ч гэсэн өөр өөр загвартай харагдана. Хүүхэлдэй бүр зуун доллараас илүү үнэтэй ажээ.
- Энэ хэсгийг яагаад олны нүднээс далд байлгадгийг та ойлгосон гэж би найдаж байна гэж Маделин хэлснээ дуугаа намсгаж
- Дэлгүүрт ирдэг үйлчлүүлэгчдийн ихэнх нь хүүхэлдэй сонирхох гэж ирдэггүй юм. Танд л гэж хэлэхэд ийм жижигхэн бараануудыг хулгайлахад маш амархан байдаг. Тийм учраас би эд нарыг хүнд үзүүлэхдээ их болгоомжтой байдаг юм гэж шивнэх шахам нэмж хэлэв.
Маделин нэг хүүхэлдэйний даашинзыг гөвчихөөд
- Ингэхэд таныг хэн гэдэг билээ? Би үйлчлүүлэгч нарынхаа нэрийг мэдсэн дээр гэж боддог гэлээ.
- Райли Пэйж.
Маделин нүдээ жартайлган инээмсэглээд
- Таныг наашаа явуулсан хүнийг хэн гэлээ? гэж асуув.
- Реба Фрайэ гэж Райлиг хэлэхэд эмэгтэйн царай барайж
- Өө үгүй ээ, сенаторын охин. Түүний энд ирснийг би сайн санаж байна. Би бас... тэр талаар сонссон гэж хэлээд тэр дуугаа хурааж толгойгоо гунигтай сэгсэрлээ. Тэгснээ тэр гэнэт Райли руу болгоомжилсон харцаар харж
- Өөрийгөө сурвалжлагч гэж битгий хэлж үзээрэй. Хэрвээ мөн бол энэ миний дэлгүүрт маш муугаар нөлөөлж мэдэх учраас би таныг эндээс даруйхан явахыг шаардах хэрэгтэй болох нь, гэж хэлэв.
- Үгүй, би ХМТ-ны мөрдөгч. Үнэнийг хэлэхэд би энд Реба Фрайэг алсан хэргийг мөрдөхөөр ирсэн. Би дөнгөж сая хохирогчийн аав, сенатор Ньюброутай уулзсан. Тэр надад энэ тасалбарыг өгсөн учраас би энд ирсэн.
Маделин сандарч эхэлжээ.
- Та надад тэмдгээ харуулж болохсон болов уу?

_________________
Sakura


Top
   
PostPosted: Sep.08.17 10:05 pm 
Offline
Асуулт Самбарын Хvндэт Харуул
User avatar

Joined: Sep.21.09 1:02 pm
Posts: 6304
Location: Энд
Энэ эмэгтэй тэгээд тэр талаар сонссон бж яагаад цагдаад мэдэгдээгүйн бол? Эсвэл ХМТ-ынхон хүүхэлдэйн тухай нууцалж бсан учраас тэр талаар мэдээгүй юм болов уу.

Баярлалаа. 7хон бүлэг үлдээд дуусах гэж бгаа гсн чинь алуурчныг барина гэж баярлаж бгаа ч, ном дуусна гэхээр жоохон гунигтай бна шүү ккк.

_________________
:wink:


Top
   
PostPosted: Sep.09.17 1:47 am 
Offline
Олны Танил Гишvvн
Олны Танил Гишvvн
User avatar

Joined: Jul.30.06 7:33 am
Posts: 522
Location: Holland
Энэ бүлгээс гадна 4 бүлэг үлдсэн. Дараа ном орчуулахдаа эхлээд санал авна гэж бодож байна. Хүмүүс сонирхож байгаа эсэхийг мэдэхгүй орчуулахаар эргэлзээд байна. Райлигийн тухай дараагийн цуврал ном надад байгаа боловч би орчуулах эсэхээ сайн мэдэхгүй байна. Райлиг зовоодог алуурчин үхсэн эсэх нь тодорхой биш байгаа.

_________________
Sakura


Top
   
PostPosted: Sep.09.17 1:52 am 
Offline
Олны Танил Гишvvн
Олны Танил Гишvvн
User avatar

Joined: Jul.30.06 7:33 am
Posts: 522
Location: Holland
mmiracle wrote:
Энэ эмэгтэй тэгээд тэр талаар сонссон бж яагаад цагдаад мэдэгдээгүйн бол? Эсвэл ХМТ-ынхон хүүхэлдэйн тухай нууцалж бсан учраас тэр талаар мэдээгүй юм болов уу.

Баярлалаа. 7хон бүлэг үлдээд дуусах гэж бгаа гсн чинь алуурчныг барина гэж баярлаж бгаа ч, ном дуусна гэхээр жоохон гунигтай бна шүү ккк.

Хүүхэлдэйний талаар ганцxан Райли сэжиглэж байгаа болохоор Биллээс гадна өөр хэн ч мэдэх боломжгүй. ХМТ-д энэ талаар ямар ч төсөлөл байхгүй. :frog:

_________________
Sakura


Top
   
PostPosted: Sep.09.17 2:08 am 
Offline
Асуулт Самбарын Хvндэт Харуул
User avatar

Joined: Sep.21.09 1:02 pm
Posts: 6304
Location: Энд
Хүүе Райлигаа дагнаад л уншъя л даа ккк. Өөрийнхөө мэдрэмжээр өөрт таалагдсанаа орчуулбал өөрт ч гоё биш үү? Би нээх голж шилдэггүймөө ккк. Ном орчуулж бгаа хүн мэдээж олон ном уншсан хүн л орчуулж бж таарна. Тэхээр тийм хүнд таалагдсан ном гэхээр сонирхолтой л бж таарна гэсэн зарчмаар :cheerleader:

_________________
:wink:


Top
   
PostPosted: Sep.09.17 5:03 am 
Offline
Олны Танил Гишvvн
Олны Танил Гишvvн
User avatar

Joined: Jul.30.06 7:33 am
Posts: 522
Location: Holland
Бяцхан заль хэрэглэж Маделиныг хуурах хэрэгтэй болсондоо Райли санаа алдаад
- Одоо би чөлөөтэй байгаа. Бид ажлаа хийгээгүй үедээ тэмдэгнүүдээ авч явах ёсгүй юм. Би цаг алдалгүй илүү юм мэдэж авах санаатай наашаа өөрөө хүрээд ирсэн гэж хэллээ.
Маделин ойлгосон бололтой толгой дохихыг хараад Райли санаа амарснаа мэдэгдэхгүйг хичээв.
- Танд би юугаар тусалж чадах юм бол?
- Тэр өдөр юу болсныг хэлэхэд л болно. Энд ажил хийхээр өөр хүн ирсэн үү? Тэр өдөр хичнээн худалдан авагч орж ирсэн бэ?
Маделин гараа сунгаж
- Тасалбарыг чинь харж болох уу? Би сар өдрийг нь хармаар байна гэж хэлсэнд Райли тасалбарыг түүнд өглөө.
- Өө тийм. Би сайн санаж байна гэж Маделин хэлснээ Райли руу харж
- Хэдэн долоо хоногийн өмнө юм байна, тэр өдөр ёстой галзуурмаар өдөр байсан гэхэд Райлигийн сониуч зан хөдөлж, хоёр чих нь бараг сортолзов.
- Галзуурмаар? Яагаад тэгдэг билээ?
Маделин хэсэг бодолхийлж зогссоноо хөмсгөө атирууллаа.
- Тэр өдөр нэг хүүхэлдэй цуглуулагч ирж нэг дор хорин хүүхэлдэй худалдаж авсан. Тэр өөрөө баян хөрөнгөтэй гэж огт харагдаагүй мөртлөө их мөнгөтэй байхыг нь хараад би их гайхсан шүү. Тэр нэг гунигтай хөгшин эр гэж харагдаж байсан. Би түүнд жаахан хямдруулж өгсөн л дөө. Тэгэхэд манайд ажилладаг охин бид хоёр бүх бараагаа гаргаж үзүүлэх хэрэгтэй болж хамаг юм замбараагүй болсон. Бид тийм байдалд огт дасаагүй.
Райли Маделины ярьсан болгоныг дотроо тунгааж бодсоноо
- тэр худалдан авагчийг байхад Реба Фрайэ энд орж ирсэн үү? гэж асуув.
- Тэгэлгүй яахав. Таныг хэлсэн чинь харин би саналаа.
- Та худалдан авагчдынхаа мэдээллийг тэмдэглэж авдаг уу? Холбоо барих хаяг ч юм уу?
- Тийм ээ, би тэмдэглэж авдаг.
- Надад тэр хүний нэр, гэрийн хаяг хэрэгтэй. Энэ маш чухал гэж Райлиг хэлтэл Маделины царай хувьсxийж
- Сенатор чамд энэ тасалбарыг өгсөн гэж чи хэлсэн байх аа? гэж асуулаа.
- Өөрөөр би үүнийг хаанаас олж чадах билээ? гэж Райлиг хэлэхэд Маделин толгой дохив.
- Чамайг үнэн хэлсэн гэдэгт би итгэж байна. Гэхдээ...
Маделин үгээ тасалж дотроо шийдвэрээ гаргахаар өөртэйгөө тэмцэлдэж буй бололтой.
- Өршөөгөөрэй, гэхдээ би үүнийг хийж чадахгүй нь. Чамд бүртгэлээ үзүүлж чадахгүй гэж би хэлэх гэсэн юм. Одоогоор чамд таних тэмдэг чинь алга, бас миний үйлчлүүлэгчид хувийн нууц гэдэг юм бас бий. Сенатор ч байна уу, үгүй ч байна уу, ямар нэг зөвшөөрлийн бичиггүйгээр би үүнийг үнэхээр үзүүлж чадахгүй. Намайг өршөөгөөрэй, чамайг ойлгосон гэж би найдаж байна.
Райли амьсгалаа урт аваад нөхцөл байдлыг дүгнэж цэгнэхийг оролдлоо. Билл энд аль болох хурдан ирэхийг хичээнэ гэдэгт тэр эргэлзсэнгүй. Тэр энд иртэл хэр их удах бол? Биллийг ирэх үед энэ эмэгтэй дахиад нөгөө зөвшөөрлийн бичгээ шаардах болов уу? Бид хичнээн их хугацаа алдах бол? Магадгүй яг одоо бас нэг хүний амь нас дээсэн дөрөөн дээр дэнжигнэж байж болох юм гэдгээс Райлигийн санаа зовж байлаа.
- Таныг ойлгож байна. Би дэлгүүрийг чинь жаахан сонирхож болох уу? Ямар нэг ул мөр олдож ч юуны магад.
- Мэдээж бололгүй яахав. Яаралгүй хүссэнээрээ удаан үзэж болно.
Райли дотроо Маделины анхаарлыг сарниулах төлөвлөгөө боловсруулж, эмэгтэйг тавиур дээрх бараагаа цэгцлэх хооронд хүүхэлдэйнүүдийг сонирхон үзэж байснаа хамгийн дээд талын тавиур дээр тавьсан хүүхэлдэйг авахаар дээшээ цоройв. Тэрбээр нэг хүүхэлдэй авахын оронд тавиур дээр эгнэн суусан бүх хүүхэлдэйг татаж унагачихаад
- Өө!, Намайг үнэхээр уучлаарай! гэж хэлснээ арагшаа ухрахдаа жижигхэн тавиуруудыг мөргөж, хүүхэлдэйний жижиг хэрэгслүүдийг шалаар нэг тараалаа.
- Өө яана аа, намайг өршөөгөөрэй гэж Райли дахин уучлалт гуйв.
- Зүгээр дээ. Харин... ганцxан би үүнийг цэгцлэх хэрэгтэй байна хэмээн хэлсэн Маделин бухимдаж эхэлсэн гэдэг нь дууных нь өнгөнөөс илт мэдэгдэж байлаа.
Эмэгтэй шалан дээр тарж унасан бараануудаа түүж эхлэхийг харсан Райли өрөөнөөс шуртхийн гарч лангуу очоод Маделин араас нь харж байгаа эсэхийг тандсанаа лангууны араар оров. Тэр кассны доор, тавиур дээр нэг том дэвтэр байхыг олж хараад чичирхийлэн салганах хуруугаараа хуудаснуудыг эргүүллээ.
Тэр хэрэгтэй хуудсаа тэр дор нь олж, тэмдэглэж авах цаг байхгүй тул худалдан авагч эрийн нэр хаягийг хурдан тогтоож авав. Райлиг лангууны араас дөнгөж гарч амжтал Маделин арын өрөөнөөс гарч ирж харагдлаа. Эмэгтэй одоо өөрийг нь их л хардаж сэжиглэсэн байртай харна.
- Чи одоо эндээс явсан нь дээр. Чамайг хэрвээ зөвшөөрлийн бичиг авчирвал би харин тусалж болох юм. Би сенаторын гэр бүлийнхэнд туслахыг үнэхээр хүсэж байна. Одоо тэд нарт ямар байгааг бодохоор миний сэтгэл ч гэсэн өвдөж байна. Гэхдээ... чи эндээс явах хэрэгтэй.
Райли үүд рүү дөхөх зуураа
- Би... би үүнийг ойлгож байна. Намайг үнэхээр уучлаарай гэж хэлэв.

_________________
Sakura


Last edited by naran1962 on Sep.09.17 9:13 pm, edited 1 time in total.

Top
   
PostPosted: Sep.09.17 5:15 am 
Offline
Хэлээд баршгvй их цолтой
Хэлээд баршгvй их цолтой

Joined: Sep.10.09 9:45 am
Posts: 484
Location: Төв цэгт
Алуурчин нь энэ худалдагч өөрөө юм бишүү.

_________________
Энхрий хайрт эх орныхоо төлөө


Top
   
PostPosted: Sep.09.17 7:01 pm 
Offline
Олны Танил Гишvvн
Олны Танил Гишvvн
User avatar

Joined: Jul.30.06 7:33 am
Posts: 522
Location: Holland
Өнөөдөр магадгүй оруулж чадахгүй нь ээ. Дахиад компьютер интернет хүлээж авдаггүй. Уучлаарай. Засангуутаа оруулна.

_________________
Sakura


Top
   
PostPosted: Sep.09.17 9:13 pm 
Offline
Олны Танил Гишvvн
Олны Танил Гишvvн
User avatar

Joined: Jul.30.06 7:33 am
Posts: 522
Location: Holland
Райли үүд рүү дөхөх зуураа
- Би... би үүнийг ойлгож байна. Намайг үнэхээр уучлаарай гэж хэлэв.
Райли машин руугаа гүйж очин дотор нь орж суугаад Билл рүү утасдлаа. Тэрбээр утас нь холбогдонгуут хашгирах шахам
- Билл, би нэрийг нь олсон. Түүнийг Жералд Косгров гэдэг. Надад бас хаяг нь ч байгаа гэснээ Биллд хаягийг хэлж өгсөнд
- Би эндээс хэдхэн минут яваад хүрчихнэ. Нэр, хаягийг би Төв Удирдлагад дамжуулж өгөөд өөр мэдээлэл олдох эсэхийг мэдье. Би чам руу эргээд удахгүй залгана гэж хэлээд Билл утсаа таслав.
Хүлээнэ гэхээс байж сууж ядсан тэрбээр Маделин дэлгүүрийн цонхны дэргэд өөр лүү нь үл итгэсэн байртай харж зогсохыг олж харлаа. Тэр өөрөө дэлгүүрт дэндүү хачин авирласан болохоор Маделин өөрийг нь сэжиглэсэнд Райли огтхон ч гомдсонгүй.
Гар утас нь чичирхийлсэнд Райли утсаа шүүрч авлаа.
- Бинго хэмээн Билл хэлээд
- Тэр нөхөр бэлгийн гаж донтонгуудын бүртгэлд байдаг гэнэ. Хаяг нь эндээс нэг их холгүй, чиний байгаа газарт арай ойрхон юм байна гэсэнд Райли
- Би тийшээ одоо шууд очлоо гэж хэлээд хаазан дээрээ гишгэлээ.
- Есүс минь, Райли чи тийшээ ганцаараа очиж болохгүй! гэж Билл уурсан хэлээд
- Намайг очтол хүлээж бай, би аль болох хурдан очно. Чи намайг сонсож байна уу? гэж орилохыг сонссон ч Райли утсаа таслачихаад замд гарлаа.
Үгүй, тэр хүлээж яасан ч тэвчихгүй.

* * *
Нэг мөч ч бололгүй Райли нэг хог новшиндоо дарагдсан хэсэгхэн газар хүрч ирлээ. Тэр газрын тэхий дунд нэг навсгар зөөврийн сууц харагдана. Райли машинаа тавиад буулаа. Гудамжинд, тэр газрын урд бас нэг хуучин суудлын машин тавьсан харагдах боловч Райли Синди МакКинноныг хулгайлагдах үед үзэгдсэн ачааны машины ул мөр нэгийг ч олж харсангүй. Мэдээж Косгров тэр машиныг хаа нэгтээ нуусан биз. Эсвэл тэр ул мөр үлдээхээс айгаад устгачихсан ч юм бил үү.
Тэнд, ар талд хаалгыг нь цоожилсон хэдэн амбаар сав байхыг Райли орж хараад дотор нь зарсxийлээ. Тэр арай эмэгтэйчүүдийг тэнд хорьж байсан юм биш биз? Тэр одоо ч гэсэн тэнд нэг эмэгтэйг хорьж тамлан, алахаар зэхэж байгаа юм биш байгаа?
Райли эргэн тойрноо сайн ажиглаж харлаа. Энэ газар бусад газраас огт тусгаарлагдаагүй бөгөөд арай жаахан цаана хэдэн байшин, зөөврийн сууцнууд харагдана. Хэдий тийм байсан ч нэг ч хүн энэ амбаарнуудын нэгэнд эмэгтэй хүний орилж хашгирахыг сонсохоор ойрхон амьдардаггүй ажээ. Райли буугаа гарган зөөврийн сууц руу ойртлоо. Зөөврийн сууц энд суурин дээрээ олон жил хөдөлгөөнгүй зогсож байгаа бололтой бөгөөд хэн нэг урьд өмнө нь үүнийг жирийн байшин шиг харагдуулахын тулд хажууд нь цэцгийн мандал тарьж байжээ. Гэвч одоо тэр цэцгийн мандал дээр битүү зэрлэг ургамал ургасан байлаа.
Энэ бүхнийг харсан Райли зөв газраа ирсэн гэдэгт бүрэн итгэлтэй болж, "Муу новш, одоо бүх юм дууссан. Чи дахиад нэг хүнийг хохироож чадахгүй" хэмээн амандаа бувтнав.
Райли сууц руу хүрч очингуутаа төмөр хаалгыг нүдэж
- Жералд Косгров! хэмээн дуудаад
- ХМТ байна. Чи дотор байна уу? гэж асуулаа.
Хариу өгөх сонсогдсонгүй. Райли бетон блокон дээр гарч зогсоод хаалган дээр жижигхэн цонхоор шагайж хараад хамаг бие нь чөмгөндөө хүртэл царцчих шиг болов.
Тэнд хүүхэлдэйнүүд пиг дүүрэн байлаа. Сууцан дотор нэг ч амьд амьтан харагдсангүй, зөвхөн том жижиг, янз бүрийн хүүхэлдэйнүүд харагдана.
Райли хаалганы бариулыг эргүүлэхийг оролдсон боловч цоожтой ажээ. Тэр дахиад хаалгыг цохитол сууцан дотроос эрэгтэй хүний дуу гарлаа.
- Эндээс зайл. намайг тайван орхиж үз. Би ямар ч хэрэг хийгээгүй.
Дотор нэг хүн нааш цааш нь юм хөдөлгөөд байх шиг Райлид санагдав. Сууцны хаалга гадагшаа дэлгэгдэж онгойдог болохоор өшиглөөд нэмэргүй гэдгийг мэдсэн тэрбээр хаалганы цоожтой бариул руу буудлаа. Хаалга онгойв.
Райли жижигхэн өрөө рүү ухасxийн орж тоолж барамгүй олон тооны, төрөл бүрийн хүүхэлдэйнүүдийг хараад толгой нь эргэх шиг боллоо. Энд бараг хэдэн зуун хүүхэлдэй байх бөгөөд тэд тавиур, ширээ, шалан дээр гээд ер нь хаа сайгүй хэвтэж байв. Райли тусгаарласан хананы дэргэд шалан дээр байдгаараа бөгтийж суусан нэг эрийг олж хартал хэдэн хором өнгөрчээ.
- Битгий буудаач гэж Косгров чичирхийлсэн хоолойгоор хэлээд гараа өргөж
- Би хэрэг хийгээгүй. Намайг битгий буудаач гэлээ.
Райли тэр эр лүү үсэрч очин татаж босгоод нэг гарыг нь мушгиж ар нуруунд барив. Дараа нь гар буугаа гэрэнд нь хийж гаваа авлаа.
- Нөгөө гараа өг гэж Райлиг хэлэхэд бүх бие нь салганан чичрэх эр эсэргүүцэл үзүүлсэнгүй, гараа дуулгавартай өгөв. Райли түүнийг хурдан гавласан бөгөөд одоо гавлуулсан эр сандал дээр сууж байлаа. Энэ эр шингэрч бууралтсан үстэй жар орчим насны сул дорой нэгэн ажээ. Хацрыг нь даган нулимс нь урсах тэрбээр их л өрөвдөлтэй харагдах хэдий ч Райлид харин огт тийм гэж санагдсангүй. Энд байгаа хүүхэлдэйнүүдийг харахад л тэр ухаан санаа нь эрүүл бус өвчтэй нэгэн гэдэг нь тодорхой байлаа.
Асуулт тавихыг завттал Райли Биллийн дуу гарахыг сонсов.
- Есүс минь, Райли. Чи арай энэ хаалгыг дэлбэ татчихсан юм биш биз дээ?

_________________
Sakura


Last edited by naran1962 on Sep.10.17 12:57 am, edited 1 time in total.

Top
   
PostPosted: Sep.09.17 11:12 pm 
Offline
Асуулт Самбарын Хvндэт Харуул
User avatar

Joined: Sep.21.09 1:02 pm
Posts: 6304
Location: Энд
Энэ биш бололтой, ийм амархан барина гэж нэг л итгэхгүй бна. :think:

Баярлалаа :cheerleader: :cheerleader:

_________________
:wink:


Top
   
PostPosted: Sep.09.17 11:18 pm 
Offline
Олны Танил Гишvvн
Олны Танил Гишvvн
User avatar

Joined: Jul.30.06 7:33 am
Posts: 522
Location: Holland
mmiracle wrote:
Энэ биш бололтой, ийм амархан барина гэж нэг л итгэхгүй бна. :think:

Баярлалаа :cheerleader: :cheerleader:

:wahaha: :wahaha: :frog:

_________________
Sakura


Top
   
PostPosted: Sep.09.17 11:33 pm 
Online
¤Pearl
User avatar

Joined: May.28.12 2:30 am
Posts: 2970
ghde holbootoi l hun bh huu n aygu bol aluurchin ym bolu

_________________
:lol01:


Top
   
PostPosted: Sep.10.17 12:57 am 
Offline
Олны Танил Гишvvн
Олны Танил Гишvvн
User avatar

Joined: Jul.30.06 7:33 am
Posts: 522
Location: Holland
Райл тэр дороо эргэж сууцанд орж ирж буй Биллийг хараад
- Тэр хаалгаа онгойлгохыг хүсээгүй юм гэлээ.
Билл харваас уурласан нь илт
- Гадаа хүлээж бай гэж би чамд хэлсэн санагдах юм гэж хэлэхэд Райли
- Харин намайг үүнийг хийнэ гэдгийг чамайг сайн мэднэ гэж би бодсон юмсан. Гэлээ ч чамайг ирсэнд би баяртай байна. Энэ бидний хайж байсан хүн мөн бололтой гэлээ.
Нөгөө эр одоо бүр гомдоллож эхлэв.
- Би тэр хэргийг чинь хийгээгүй! Тэр хүн чинь би биш! Би шийтгэлээ аль хэдийн амсаж шоронд суусан! Би хэрэг тарихаа болиод удаж байна!
Райли Биллд хандан
- Чи түүний талаар юу олж мэдсэн бэ? гэж асуулаа.
- Тэр хүүхэд хүчиндэхийг завдсан хэргээр шоронд суугаад гарснаас хойш одоо хүртэл өөр хэрэг үйлдээгүй юм байна лээ. Райлид энэ аймшигтай жижигхэн эр илүү том, харгис хэрцгий хэрэг үйлдэхээр бэлтгэж байсан байсан учраас удаан хүлээсэн гэж санагдав.
- Тэр чинь олон жилийн өмнө болсон хэрэг. Тэр цагаас хойш би ухаажсан. Би эмээ тогтмол уудаг. Одоо надад тэр дур сонирхол байхгүй болсон. Энэ бүхэн өнгөрсөнд үлдсэн. Та нар алдаа хийж байна.
Билл егөөдсөн өнгөөр
- Тэгэхээр чи ямар ч буруугүй юм биз дээ? гэж асуулаа.
- Тэгэлгүй яахав. Намайг хэрэг хийсэн гэж бодож байгаа бол тэр хүн чинь би биш.
- Тэгвэл энэ хүүхэлдэйнүүд чинь ямар учиртай юм бэ? гэж Райлиг асуухад Кросгров нулимсаа урсгасан хэвээрээ инээмсэглээд
- Тэд хөөрхөн биш байна гэж үү? Би тэднийг нэг нэгээр нь цуглуулсан. Хэдэн долоо хоногийн өмнө азаар би Шеллисфордод байдаг нэг гоё дэлгүүр олсон. Тэнд маш олон хүүхэлдэй, бас маш иx даашинзнууд байсан. Би тэсэж чадалгүй тэтгэмжийнхээ бүх мөнгөөр хүүхэлдэй худалдаж авсан гэлээ.
Билл толгой сэгрээд
- Чамайг энд нартай юу хийдгийг би мэдэхийг ч хүсэхгүй юм байна гэж хэлсэнд
- Энэ бол чиний бодож байгаа шиг юм биш. Тэд чинь миний гэр бүл, надад үлдсэн цор ганц найзууд минь. Тэд нар бол надад байгаа миний бүх юм. Би тэдэнтэйгээ хамт гэртээ л байхыг хүсдэг. Би эднийг орхиод хаашаа ч явж чадахгүй. Тэд намайг хэзээ ч буруутгадаггүй, бас надад сайн ханддаг гэж Косгров хариу хэлэв.
Райлигийн санаа дахиад зовж эхэллээ. Косгров арай бас нэг хохирогч хорьчихсон байгаа юм биш байгаа?
- Би амбаар савыг чинь шалгамаар байна гэж Райлиг хэлэхэд Косгров
- Дураараа л бол. Тэнд юу ч байхгүй. Надад нуугаад байх юм ч байхгүй. Түлхүүрнүүд тэнд байгаа гэж хэлээд эвдэрсэн хаалганы дэргэд өлгөөтэй байсан оосорт хэлхээтэй түлхүүрнүүд рүү толгойгоороо дохив. Райли түлхүүрнүүдийг очиж аваад
- Би тийшээ очиж харчихаад ирье гэж хэлэхэд Билл
- Надгүйгээр явж болохгүй гэв.
Билл, Райли хоёр Косгровыг хөргөгчний хаалганд гавлаж орхичихоод гадаа гарч зөөврийн сууцыг тойрлоо. Райли эхний амбаарны хаалгыг онгойлгож дотогшоо шагайж харвал тэнд тармуурнаас өөр юу ч байсангүй. Билл амбаарт орж эргэн тойныг сайн ажиглаж харчихаад
- Юу ч алга. Цусны ул мөр алга гэлээ.
Тэд дараагийн амбаарыг онгойлгож доторхийг нь харвал зэвэнд баригдсан гар хадуурнаас өөр юм харагдсангүй.
- Тэр хохирогчдыг хаа нэгтэй хорьдог байж таарна гэж Билл үг унагалаа.
Тэр хоёр зөөврийн сууц руу буцаж очив. Ганц гэр бүл нь болох хүүхэлдэйнүүд рүүгээ санаа зовсон шинжтэй гунигтай хараад сууж буй Косгровыг харсан Райлид ирээдүй гэхээр юмгүй, амьдарч байгаа гэж хэлэхэд ч хэцүү энэ эрийн царай их л түгшсэн мэт санагдлаа.
Гэсэн Райлид ч тэр эр оньсого мэт санагдаж хэдэн асуулт тавихаар шийдэв.
- Жералд, өнгөрсөн лхагва гаригийн өглөө чи хаана байсан бэ?
- Юу? Тэр чинь юу гэсэн үг вэ? Би сайн мэдэхгүй байна. Лхагва гаригийг би санахгүй байна. Бодвол би энд л байсан байх. Өөр би хаана байна гэж?
Райли Косгровийг сониучирхсан харцаар харлаа.
- Жералд, өнөөдөр ямар өдөр вэ?
Косгров айж цөхөрсөн харцаар эргэн тойрноо гүйлгэж харснаа
- Би... Би мэдэхгүй гэж түгдчин хэлэв.
Энэ үнэхээр үнэн гэж үү? Райли маш их гайхжээ. Тэр ямар өдөр гэдгийг мэдэхгүй байна гэж үү? Тэр үнэнээ хэлэх шиг болсон. Тэр уурлаж хорссон шинжтэй харагдсангүй, бас эсэргүүцэж тэмцэлдсэнгүй. Тэр ердөө үхтлээ айчихсан, бас гомдож цөхөрсөн байлаа.
Райли гэхдээ энэ хүний арга залинд автаж болохгүй гэж өөртөө хатуу сануулав. Жинхэнэ гаж донтонгууд хашир хэрсүүжсэн дайчид шиг бусдыг хуурч маллаж чаддаг. Билл Косгровыг хөргөгчнөөс салгаж, гарыг нь ар нуруунд нь холбож гавлав. Хоёр мөрдөгч Косгровыг сууцнаас гаргах зуур
- Жералд Косгров, чамайг гурван эмэгтэйг алсан хэрэгт буруутгаж баривчиллаа... хэмээн Билл үргэлжлүүлэн хэллээ. Тэд Косгровыг Биллийн унаж ирсэн тусгаарлагчтай албаны машины арын суудал дээр түлхэж суулгаад бүсээр даруулав. Дараа нь тэр хоёр хэдэн хором дуугүй зогслоо.
- Чөтгөр ав, Райли. Чи үүнийг хийж чадлаа гэж Билл гайхширч хэлээд
- Чи энэ новшийг тэмдэггүй мөртлөө баривчилсан. Төв Удирдлага чамайг алгаа тосоод л буцааж авна биз гэв.
- Намайг чамтай хамт яваасай гэж чи хүсэж байна уу? гэж Райлиг асуухад Билл мөрөө хавчаад
- Үгүй, би түүнийг машины ард түгжчихсэн болохоор бүрэн хянаж чадна. Чи өөрийнхөө машинаар явсан нь дээр гэж хэллээ.
Билл нөгөө өнгөрсөн шөнийн асуудлаас болж өөрт нь уурласан хэвээрээ байгаа юм болов уу хэмээн Райли өөрөөсөө асуугаад түүнийг дураар нь орхихоор шийдэв.
Биллийг машинаараа тэндээс явахыг харж зогссон тэрбээр өөрийнхөө амжилтанд баяр хүргэхийг хүссэн боловч өөртөө бахархах сэтгэл нь хаашаа ч юм алга болсон байлаа. Түүний сэтгэлийг ямар нэг юм зовоогоод ч байх шиг, эцгийнх нь хэлсэн үг чихэнд нь хангинасаар байв.
Чи зөн совингоо л дага.
Тэндээс хөдлөх үед зөн билэг нь чи буруу хүн барьсан гэж хэлээд байгааг Райли бага багаар ойлгож эхэлжээ.

_________________
Sakura


Top
   
PostPosted: Sep.10.17 2:24 am 
Offline
Асуулт Самбарын Хvндэт Харуул
User avatar

Joined: Sep.21.09 1:02 pm
Posts: 6304
Location: Энд
Гэмт хэргийн сэжигтнүүд хогоороо гарч ирж бна аа. Жинхэнэ гэмт хэрэгтэн ор сураггүй :frog: Дахиад хэн нэгэн хулгайлагдах бх аа. Хэрэв дэлгүүрийн эзэгтэй, түүнтэй холбоотой хэн нэгэн бол Эприлийг хулгайлж магадгүй.

Баярлалаа :wd: :wd:

_________________
:wink:


Top
   
PostPosted: Sep.10.17 11:21 am 
Offline
Өвөг Дээдсийн Сахиус Гишvvн
Өвөг Дээдсийн Сахиус Гишvvн

Joined: May.10.10 2:23 am
Posts: 716
Райли заримдаа эрүүлээр бодитоор сэтгэх чадвараа алдаж , хийрхээд хаа хамаагүй улсыг хардаж сэрдээд байгаа нь үзсэн зовлон, туулсан амьдралтай нь холбоотой байх, гэхдээ мөрдөгч хүний хувьд маш муу чанар шүү, бас л алдаа хийчих шиг боллоо


Top
   
PostPosted: Sep.10.17 8:52 pm 
Offline
Олны Танил Гишvvн
Олны Танил Гишvvн
User avatar

Joined: Jul.30.06 7:33 am
Posts: 522
Location: Holland
Бүлэг 33

Маргааш өглөө нь Эприлийг сургуульд нь хүргэж буулгах үед Райли шаналсан хэвээрээ байлаа. Энэ шаналал шөнөжин дотроос нь мэрж тэрбээр огт унтаж чадсангүй.
Тэр үнэхээр мөн гэж үү? хэмээн тэр өөрөөсөө байнга асуусаар байжээ.
Эприл машинаас буухын өмнө санаа нь зовсон байртай ээж рүүгээ хараад
- Ээж, ямар нэг юм болсон юм уу? гэж асуусанд Райли бага зэрэг цочирдлоо. Тэр хоёрын харилцаанд өөрчлөлт гарч хамаагүй дээрдсэн боловч охин өөрт нь санаа тавихад Райли дасаж өгөхгүй байв. Энэ хэдийгээр сайхан ч түүнд нэг л эвгүй санагдана.
- Энэ чамд анзаарагдаж байна уу? Эприл ээжийнхээ гарнаас зөөлөн атгаснаа
- Тэгэлгүй яахав. Алив, надад хэл гэж хэллээ.
Райли юу гэж хэлэхээ мэдэхгүй бага зэрэг эргэцүүлж бодов.
- Би... Би зөв хүнээ барьсан эсэхээ сайн мэдэхгүй байна гэж хэлэхэд Эприл нүдээ том болголоо.
- Би... одоо юу хийхээ мэдэхгүй байна гэж Райли нэмж хэлэв.
Охин амьсгалаа уртаар авч
- Ээж, битгий эргэлз. Та өөртөө дандаа эргэлзэж байдаг. Дараа нь би эргэлзээгүй байсан ч болоосой гэдэг. Та надад ч гэсэн ингэж хэлдэггүй гэж үү? хэмээн хэлээд инээмсэглэлээ.
Райли ч мөн адил хариу инээмсэглэв.
- Одоо би явахгүй бол хичээлээсээ хоцрох нь. Хоёулаа сүүлд энэ талаар ярилцъя гэснээ Эприл ээжийнхээ хацар дээр үнсээд машинаас бууж сургууль руугаа гүйлээ.
Райли тэндээс шууд хөдөлсөнгүй хэсэг бодолхийлж сууснаа Билл рүү залгав.
- Юу болж байна? гэж асуусанд Билл санаа алдлаа.
- Косгров их хачин хүн юм. Тэр маш их гуниж гутран уйлсаар байгаад одоо бүр ядарчихсан. Тэр удахгүй хэргээ хүлээнэ гэж би бодож байгаа, гэвч...
Билл үгээ тасалсанд тэр ч бас эргэлзэж байгаа бололтой гэж бодсон Райли
- Гэвч юу гэж? хэмээн асуув.
- Райли, би мэдэхгүй байна. Тэр одоо хаана байгаагаа, бас юу болоод байгааг ч мэдэхгүй байх шиг надад санагдаад байна. Түүний ухаан санаа орж гараад ч байх шиг, заримдаа баривчлагдсан гэдгээ ч ойлгохгүй байна. Энэ уудаг эмнээс нь шалтгаалдаг байж магадгүй. Эсвэл тэр зүгээр л насны доройтлоос шалтгаалсан солио өвчтэй байх.
Райлигийн эргэлзээ батлагдах шиг боллоо.
- Тэр чамд юу ярьж байна?
- Тэр надаас хүүхдээ, эсвэл тэжээдэг амьтнаа гэртээ ганцааранг нь орхичихсон аятай санаа нь зовж, зөвхөн хүүхэлдэйнүүдээ асууж байна. Бас өөрөө гэртээ байхгүй бол хүүхэлдэйнүүд нь байж чадахгүй гэж тэр байнга үгэлж байна. Тэр эсэргүүцэл үзүүлэхгүй, маш дуулгавартай байгаа боловч хохирогч эмэгтэйчүүдийн талаар болон өөр эмэгтэй хорьж байгаа эсэх талаар бидэнд ямар ч мэдээлэл өгсөнгүй.
Райли Биллийн хэсэн үгийг эргэцээлж бодлоо.
- Чи юу гэж бодож байна? Тэр гэмт хэрэгтэн мөн үү? гэж тэр эцэст асуув.
Билл цөхөрч эхэлж байгаа гэдэг нь хоолойд илт мэдэгдэж байлаа.
- Тэр яахаараа биш гэж? Хүүхэлдэйнүүд, урьд нь гэмт хэрэгт холбогдож байсан гээд бүх юм түүнийг мөн гэж нотлоод байна. Тэр дэлгүүрт хохирогчтой хамт нэг цагт байсан. Өөр ямар баримт хэрэгтэй гэж? Бид ямар ч алдаа гаргаагүй байгаа биз дээ?
Билл бас дотроо зөн совинтойгоо тэмцэлдэж байгааг анзаарсан Райли тайлбар хэлж чадсангүй. Тэрбээр
- Маделины ажилчдыг судалж үзэв үү? хэмээн асуулаа.
- Тэгсэн. Гэхдээ юу ч олдсонгүй. Маделин анх дэлгүүрээ нээснээс хойш зөвхөн сургуулийн насны охидыг хөлсөлж кассныхаа ард ажиллуулдаг юм байна.
Арга нь барагдсан Райли аяархан гиншлээ. Хэзээ тэр энэ хэргийн учрыг олж чадах юм бол?
- Ямартай ч өнөөдөр сэтгэл зүйч ирж Косгровыг байцаана. Тэр ямар нэг юм тодруулаад бидэнд хэлж магадгүй гэж Биллийг хэлэхэд
- Ашгүй дээ. Надад дуулгаарай хэмээн Райли хэлээд утсаа тасаллаа. Тэрбээр сургуулиас холдсонгүй машинаа гэлдрүүлнэ. Одоо тэр хаашаа явах вэ? Ньюброу түүнийг ажилд нь оруулж чадаагүй бололтой. Райлид мөрдөгчийн тэмдэг, бас ажил ч алга.
Би гэртээ харьсан нь дээр, гэж тэр бодсон ч машинаа цааш нь жолоодож явах үед эцгийнх нь хэлсэн үг санаанд нь буув.
Зөвхөн зөн билгээ дага. Яагаад гэдгийг нь мэдэхгүй ч зөн билэг нь одоо түүнд Шеллисфордод буцаж очих хэрэгтэй гэж хэлж байлаа.

_________________
Sakura


Top
   
PostPosted: Sep.11.17 1:57 am 
Offline
Асуулт Самбарын Хvндэт Харуул
User avatar

Joined: Sep.21.09 1:02 pm
Posts: 6304
Location: Энд
Аавынх нь хэлсэн зөвөлгөө л зөв зам руу хөтлөх бх даа.

Баярлалаа :wd: :wd:

_________________
:wink:


Top
   
PostPosted: Sep.11.17 2:22 am 
Offline
Олны Танил Гишvvн
Олны Танил Гишvvн
User avatar

Joined: Jul.30.06 7:33 am
Posts: 522
Location: Holland
* * *
Райлиг загварын дэлгүүрт ороход хаалганы дээд талд өлгөсөн хонх жингэнэн дуугарлаа. Дэлгүүрт худалдан авагч харагдсангүй. Маделин хийж байсан ажлаа орхин өөрийг нь хараад хөмсгөө зангидав. Дэлгүүрийн эзэн өөрийг нь хараад баярлахгүй байгааг мэдсэн Райли
- Маделин, өчигдрийн явдалд намайг уучлаарай гэж хэлээд лангуу руу очиж
- Би хамаг юмыг чинь замбараагүй болгочихсон. Юм хумыг чинь эвдчихээгүй байгаа гэж миний санаа их зовсон гэлээ. Маделин гараа урдаа зөрүүлээд Райиг ширтэж зогссоноо
- Энэ удаа бас чамд юу хэрэг болоо вэ? гэж асуув.
- Би нөгөө хэрэгтэйгээ ноцолдсон хэвээрээ. Надад чиний тусламж хэрэгтэй байна.
Маделин хариу хэлэлгүй хэсэг дуугүй байж байснаа
- Чиний хэн гэдгийг, үнэхээр ХМТ-ных мөн эсэхийг би одоо хэр нь мэдэхгүй байна.
- Мэдэж байна. Таныг надад итгээгүйд би огт гомдоогүй. гэж Райли хэлээд
- Гэхдээ надад Реба Фрайэгийн тасалбар байсныг чи мэдэж байгаа биз дээ? Би үүнийг ганцxан эцгээс нь л авч чадна. Тэр үнэхээр намайг наашаа явуулсан гэдгийг ч та мэдэх байгаа гэлээ.
Маделин болгоомжилсон хэвээрээ толгойгоо сэгсрээд
- Тийм дээ, энэ надад нэг юм хэлээд байна. Чи надаас юу хүсээ вэ?
- Надад хүүхэлдэйний цуглуулгаа дахиад нэг харуулаач. Энэ удаа би их болгоомжтой байна
- Болж байна. Гэхдээ би чамайг ганцааранг чинь үлдээхгүй.
- Тохирлоо гэж Райли хэллээ.
Маделин дэлгүүрийн ар луу очиж хаалгаа дэлгэв. Райлиг хүүхэлдэйнүүд, хүүхэлдэйний хэрэгслүүд рүү очиход Маделин нээлттэй хаалган дээр шонхор шувуу аятай анхааралтай ажиглаж харна. Эмэгтэй өөрийг нь сэрэмжлэн харахыг ойлгож байсан ч бодлоо төвлөрүүлэхэд нь саад болж, Райли чухам юу хайж байгаагаа ч мэдэхээ болив. Тэгтэл хаалганы дээрх хонх жингэнэн дуугарч гурван эмэгтэй дуу шуу болсоор орж ирлээ.
- Өө яана аа, хэмээн Маделин дуу алдсанаа худалдан авагч нарт үйлчлэхээр хувцасны тасаг руу очив.
Одоо хүүхэлдэйнүүдийн дунд ганцаархнаа үлдсэн Райли тэднийг анхааралтай ажиглан харлаа. Заримыг нь босгож тавьсан, харин зарим нь суусан харагдана. Хүүхэлдэйнүүдэд даашинз, хувцас өмсгөл өмсгөсөн хэдий ч тэд нар алагдсан шалдан хохирогчидтой яг адилхан хөлөө хооронд нь салган жийчихсэн сууж байлаа. Алуурчин бүтээлийнхээ санааг эндээс олж авсан нь тодорхой.

_________________
Sakura


Top
   
PostPosted: Sep.11.17 9:39 pm 
Offline
Олны Танил Гишvvн
Олны Танил Гишvvн
User avatar

Joined: Jul.30.06 7:33 am
Posts: 522
Location: Holland
Гэвч энэ Райлид хангалтгүй байлаа. Эндээс дахиад өөр сэжүүр олдох л ёстой. Хамгийн доод талын тавиур дээр зурагтай номнуудыг эгнүүлэн өрж тавьсныг хараад Райли явган сууж номнуудыг нэг нэгээр нь авч үзлээ.
Номонд яг хүүхэлдэй шиг харагддаг нэг бяцxан охинд тохиолдсон адал явдлыг маш гоё өнгөт зургаар өгүүлжээ. Зурган дээрх хүүхэлдэйнүүд болон охид бүгд адилхан даашинз өмссөн байлаа. Анх энэ номнууд хүүхэлдэйтэй хамт зарагдах ёстой байжээ гэсэн бодол Райлид төрөв.
Номын нэг хуудсан дээрх урт шаргал үс, бүлтийсэн том цэнхэр нүдтэй охины зургийг хараад Райлигийн хамаг бие хүйт даах шиг боллоо. Охины өмссөн ягаан цагаан өнгө хослуулсан үдэшлэгийн даашинзны хормойг сарнай цэцгээр эмжжээ. Номын нэрийг Өмнө зүгийн Үзэсгэлэн гоод зориулсан том үдэшлэг гэсэн байв.
Райли охины царайг шинжиж харах үед хамаг шар үс нь бослоо. Охины нүд цайвар цэнхэр өнгөтэй, дэндүү бүлтгэр том, бас тас хар сормуустай ажээ. Цайвар ягаан, зузаан уруул дээрх инээмсэглэл дэндүү хэтэрчихсэн мэт харагдана. Алуурчин энэ зурагнаас санаа авсан гэдэгт Райли одоо эргэлзэхээ больжээ.
Гурван худалдан авагч дэлгүүрээс гарахад хаалган дээр өлгөөтэй хонх дахиад дуугарлаа. Арын өрөө рүү яаран буцаж ирээд Райлиг дахиад хэрэг тарьчихаагүй байгааг харсан Маделины санаа амрах шиг болов. Райли түүнд номоо харуулж
- Маделин, чамд энэ номонд өгүүлсэн хүүхэлдэй байгаа юу? хэмээн асуусанд Маделин номны хуудас руу харснаа харцаа тавиур луу шилжүүлэв.
- Надад урьд нь зөндөө байсан. Одоо харин нэг ч алга гэснээ тэр түр зуур бодолхийлснээ
- Одоо бодоод байхад сүүлчийн хүүхэлдэйг олон жилийн өмнө зарсан юм байна гэлээ.
Райли чичирхийлсэн хоолойгоо нууж чадсангүй.
- Маделин, үүнийг хийх дургүй байгааг чинь би мэдэж байна. Гэхдээ энэ хүүхэлдэйг худалдаж авсан эрэгтэй хүмүүсийн нэрсийг надад өгөх хэрэгтэй. Энэ хичнээн чухал болохыг би чамд хэлж чадахгүй багааг минь уучлаарай.
Райлигийн сэтгэл их хөдөлснийг Маделин анзаарч ойлгосон бололтой
- Өршөөгөөрэй, Би үүнийг хүсэхгүй байгаадаа биш, харин би ингэж чадахгүй. Энэ арав, арван таван жилийн өмнө болсон. Миний тэмдэглэл хийдэг том дэвтэрт тэр олон жилийн өмнөх бүртгэл байхгүй.
Мөрдөж буй ажил нь дахиад л мухардчихсанд Райли бүр цөхөрч гүйцэв. Тэрбээр их хичээсэн боловч наашаа ирсэн нь дэмий цаг гарзадсан хэрэг болжээ.

_________________
Sakura


Top
   
PostPosted: Sep.11.17 10:25 pm 
Offline
Олны Танил Гишvvн
Олны Танил Гишvvн
User avatar

Joined: Jul.30.06 7:33 am
Posts: 522
Location: Holland
Райли дэлгүүрээс явахаар үүд рүү алхан хаалгыг нээж цэвэр агаараар амьсгалах үедээ нэг юмыг анзаарав. Энэ бол үнэр. Гадаа гудамжин дахь цэвэр агаар дэлгүүрийн доторхи бүгчим агаараас эрс ялгаатай ажээ. Энд бүгчимээс гадна бас нэг өөр үнэр... хурц. Энэ бол эмэгтэйчүүдэд зориулсан энэ сайхан дэлгүүрт нэг л зохимжгүй үнэр байлаа. Энэ юу юм бол?
Райли гэнэт саналаа. Энэ бол аммониак.
Зөн совингоо дага, Райли.
Бараг гадаа гарчихсан байсан тэрбээр дэлгүүр лүү буцаж ороод Маделин руу харлаа.
- Өнөөдөр чи шалаа угаасан уу?
Маделин толгой сэгсрээд
- Би ажил зуучилдаг газраас түр ажилчин авч ажиллуулдаг гэв.
Райлигийн зүрхний цохилт түргэслээ.
- Түр ажилчин гэнэ ээ? хэмээн бараг дуулдахгүй шахам шивнэж асуусанд Маделин толгой дохив.
- Тэр энд өглөөний цагаар ирж ажилладаг, гэхдээ өдөр болгон биш. Түүнийг Дирк гэдэг.
Дирк. Райлигийн зүрх дэлсэж шар үс нь босоод ирэв.
- Хэний Дирк гэдэг юм бэ?
Маделин мөрөө хавчлаа.
- Харамсалтай нь би овгийг нь мэдэхгүй. Би түүнд цалин өгдөггүй, ажил зуучилдаг газар төлдөг байх. Тэр нөхөр маш замбараагүй. Чамд л гэж хэлэхэд Дирк бол итгэж болмооргүй хүн.
Райли бие барихын тулд амьсгалаа гүнзгий аваад
-Тэр өнөө өглөө энд байсан уу? гэж асуулаа.
Маделин толгойгоо хурдан дохьсонд Райли хурдан дөхөж очоод
- Маделин, чи тэр эрийг дэлгүүртээ дахиж битгий оруул. Хэзээ ч битгий оруул гэж бараг хашгирах шахам хэлэв.
Гэнэт цочирдсон Маделин арагшаа ухрахдаа гуйвлаа.
- Тэр нөхрийг чи нөгөө...?
- Тэр аюултай хүн. Санаснаас ч илүү аюултай. Би түүнийг хурдан олох хэрэгтэй. Чамд тэр хүний утасны дугаар байгаа юу? Тэр хаана амьдардгийг чи мэдэх үү?
- Үгүй, чи үүнийг ажил зуучилдаг газраас асуух хэрэгтэй хэмээн Маделин айсан өнгөөр хэлээд
- Тэдэнд бүх мэдээлэл бий. Би чамд тэдний нэрийн хуудсыг өгье гэлээ.
Маделин лангуугаа ухаж Миллерийн Ажилчдын Товчоо гэсэн нэрийг хуудас гаргаж ирэн Райлид өгөв.
- Чамд баярлалаа. Чамд маш их баярлалаа гэж Райли хэллээ.
Райли дахиж өөр үг хэлсэнгүй дэлгүүрээс ухасxийн гарч машиндаа суугаад зуучлалын товчоо руу залгав. Утасны дуудлаганд хариу өгсөнгүй, тэдэнд бас дуут мессежний үйлчилгээ байсангүй. Райли хаягийг тогтоож аваад тэндээс хөдөллөө.

_________________
Sakura


Top
   
PostPosted: Sep.12.17 12:50 am 
Offline
Олны Танил Гишvvн
Олны Танил Гишvvн
User avatar

Joined: Jul.30.06 7:33 am
Posts: 522
Location: Holland
Сүүлийн постод эдит хийсэн шүү.

_________________
Sakura


Top
   
PostPosted: Sep.12.17 2:39 am 
Offline
Асуулт Самбарын Хvндэт Харуул
User avatar

Joined: Sep.21.09 1:02 pm
Posts: 6304
Location: Энд
Одоо л зөв замаар орлоо доо :wd:

Баярлалаа :l2: :l2:

_________________
:wink:


Top
   
PostPosted: Sep.12.17 3:07 am 
Offline
Олны Танил Гишvvн
Олны Танил Гишvvн
User avatar

Joined: Jul.30.06 7:33 am
Posts: 522
Location: Holland
* * *
Миллерийн Ажилчдын Товчоо нэг километрийн цаана Шеллисфордын захад байрладаг бөгөөд товчооны ажилчид тэнд нэг он удаан жил болсон нэг дэлгүүрийн хуучин тоосгон барилгад ажилладаг ажээ. Райли дотогшоо ороод энэ байгууллага цаг үеэсээ ихэд хоцрогдсон болохыг ажиж мэдлээ. Энд ганцxан ширхэг хуучин компьютер тавьжээ. Энд хүн ихтэй байсан бөгөөд ажил олохоор ирсэн хүмүүсийн ихэнх нь нэг урт ширээн дээр ажилд орох хүсэлтээ бичих маягт бөглөж буй харагдав. Лангууны дэргэд гурван хүн товчооны ажилтангуудтай маргалдаж буй бололтой дуугаа өндөрсгөж ярина.
Лангууны ард суух урт үстэй хоёр эр гомдол тавьсаар байгаа хүмүүсээс бүр залхаж төвөгшөөсөн шинжтэй харагдана. Хоёр залуугийн нэг утсаар ярих үед Райли урагшаа зүтгэн дэргэд нь очиж амжлаа. Залуугийн энгэр дээр "Мэлвин" гэсэн нэр хадаастай байв.
- Би ХМТ-ны мөрдөгч Райли Пэйж байна гэж тэрбээр өөрийгөө танилцуулаад ажлын ачааллаас болж ухаангүй шахам болсон Мэлвин хэмээх энэ эр тэмдгийг нь үзье гэхгүй биз гэж бодсноо
- Би энд хүн амины хэргийн мөрдлөгийн ажлаар ирсэн. Чи эндэхийн менежер мөн үү? хэмээн асуулаа.
Мэлвин мөрөө хавчаад
- Мөн гэж бодож байна гэв. Нүднийх нь харц хоосон гөлийснийг хараад Райли энэ залуу хөшчихсөн эсвэл их ухаалаг нэгэн, магадгүй аль аль гэж бодов. Залуу харин таних тэмдгийг нь асуух талаар бодсонгүй.
- Би танайхаас Маделины дэлгүүрт ажилладаг эрэгтэйг хайж байна. Түр ажилчин, түүний нэрийг Дирк гэдэг. Маделин тэр хүний овгийг мэддэггүй юм байна лээ.
Мэлвин амандаа "Дирк, Дирк, Дирк" хэмээн үглэж байснаа
- Өө тийм, би саналаа. Бид түүнийг Дирк дэ Дик гэж нэрлэдэг юм гэв. Тэгснээ нөгөө ажилтнаа дуудаад
- Хөөе Рэнди, Дирк дэ Диркэд юу тохиолдсон бэ? гэж асуулаа.
- Бид түүнийг ажлаас халчихсан шүү дээ гэж Рэнди хариулаад
- Тэр ажлаас байнга хоцорч, бараг үд болж байхад ирдэг байсан. Ёстой нэг хог шаар болсон амьтан байсан гэж нэмж хэлэхэд
- Энэ худлаа гэж Райли үгийг нь тосон авч
- Түүнийг одоо ч гэсэн ажиллаж байгаа гэж Маделин хэлсэн. Тэр өнөө өглөө дэлгүүрт байсан гэлээ.
Мэлвин одоо бүр мэл гайхчихсан харагдав.

_________________
Sakura


Top
   
PostPosted: Sep.12.17 3:19 am 
Offline
Асуулт Самбарын Хvндэт Харуул
User avatar

Joined: Sep.21.09 1:02 pm
Posts: 6304
Location: Энд
Маделин тэгээд Диркийн цалинг ажил олгох товчоо руу шилжүүлчихдэг бсан юм бх даа?

Баярлалаа :wd: :wd:

_________________
:wink:


Top
   
PostPosted: Sep.12.17 6:21 am 
Offline
Олны Танил Гишvvн
Олны Танил Гишvvн
User avatar

Joined: Jul.30.06 7:33 am
Posts: 522
Location: Holland
- Тэр халагдсан гэдгийг би сайн мэдэж байна гэж тэр хэлээд компьютерын ард сууж хайж байснаа
- Тийм ээ, бид түүнийг барагцаалбал гурван долоо хоногийн өмнө халсан байна гэлээ.
Мэлвин компьютерын дэлгэц рүү зааж
- Хөөх, ямар хачин юм бэ. Диркийг ажиллахаа больчихсон байхад Маделин бидэнд мөнгөний чек илгээсээр байгаа юм байна шүү дээ гэж хэлээд
- Хэн нэг нь түүнд мөнгө илгээхээ зогсоо гэж хэлэх хэрэгтэй. Тэр мөнгөө зүгээр л хаяж байна гэсэн үг гэв.
Райлид нөхцөл байдал улам тодорхой болсоор байлаа. Дирк ажлаасаа халагдсан ч гэсэн тэнд ажиллах шалтгаан, "аймаар шалтгаан" байгаа учраас Маделины дэргэд ажилласан хэвээрээ байгаа юм байна.
- Түүний овгийг нь хэн гэдэг юм бэ? гэж Райлиг асуусанд Мэлвин дэлгэц рүү харцаа хандуулав. Тэр Диркийн хувийн хэргийг нээгээд харж байгаа бололтой
- Монро гэдэг юм байна. Та өөр юу мэдэхийг хүсэж байна? гэж асуув. Мэлвин ажилчдын хувийн мэдээллийг бусдад задруулахгүй байх дүрэм журмыг баримтахгүй байгаад Райли дотроо баяртай байлаа.
- Надад түүний гэрийн хаяг, утасны дугаар хэрэгтэй байна.
- Тэр бидэнд утасны дугаараа өгөөгүй байна. Гэхдээ надад гэрийн хаяг нь байна. Линн гудамжны хорин тав-хорь.
Мэлвинтэй ярилцах Райлид сонирхолтой байлаа. Залуугийн мөрөн дээгүүр компьютерын дэлгэц рүү харж зогссон тэрбээр
- Жаахан хүлээ дээ гэснээ
- Энэ хаяг чинь хуурамч юм байна. Линн гудамжны дугаар ийм олон биш гэж хэллээ.
Райли үнэндээ огт гайхсангүй. Дирк Монро хаана амьдардгаа хүнд мэдэгдэхийг хүсэхгүй ньмэдээжийн хэрэг байлаа.
- Иргэний бүртгэлийн дугаар нь байгаа юу? гэж Райлиг асуухад
- Надад байгаа гэж Мэлвин хэлснээ жижиг цаасан дээр дугаар бичээд Райлид өгөв.
Райли цаасыг авч
- Чамд баярлалаа гэж хэллээ. Тэр гадаа гараад Билл рүү шууд залгав.
- Өө Райли, би уул нь чамд сайн мэдээ дуулгахыг хүссэн юмсан. Манай сэтгэл зүйч Косгровтой ярилцсан. Тэр Косгровыг дөрвөн эмэгтэй байтугай нэг ч хүн алж чадахааргүй хүн байна гэж дүгнэсэн. Тэр бас...
- Билл хэмээн Райли үгийг нь таслаад
- Надад Дирк Монро гэдэг өөр нэр байна. Тэр бидний эрж байгаа хүн мөн гэдгийг би сайн мэдэж байна. Би харин түүний хаана амьдардгийг мэдэхгүй байна. Чи иргэний бүртгэлийн дугаарыг нь яг одоо шалгаад өгч чадах уу? гэж асуув.
Билл дугаарыг тэмдэглэж авсны дараа Райли утсаа таслалгүй явган хүний зам дээр тогтож ядан нааш цааш холхин явж байлаа. Эцэст нь Билл шугаман дээр эргэж ирлээ.
- Би хаягийг нь оллоо. Шеллисфордоос тавиад километрийн зайтай хөдөөгийн жижиг зам дээр байдаг эдлэн газар юм байна гэж хэлээд Билл түүнд хаягийг өгөв.
- Би тийшээ явлаа гэж Райлиг хэлэхэд Билл тургилах нь сонсогдлоо.
- Райли, чи чинь юугаа яриад байгаа юм бэ? Нэмэлт хүч гаргах тал дээр би санаа тавья. Тэр хүн маш аюултай.
Бүх биеэр адрелин тархахыг аль хэдийн мэдэрсэн Райли
- Намайг хориглох гээд хэрэггүй, Билл. Чи үүнийг сайн мэдэж байгаа гэж хэлээд тэр утсаа тасаллаа.
Тэр аль хэдийн замдаа гарчээ.

_________________
Sakura


Top
   
Display posts from previous:  Sort by  
Post new topic  Reply to topic  [ 483 posts ]  Go to page Previous 18 9 10 11 1219 Next

All times are UTC+09:00


Who is online

Users browsing this forum: No registered users and 6 guests


You cannot post new topics in this forum
You cannot reply to topics in this forum
You cannot edit your posts in this forum
You cannot delete your posts in this forum
You cannot post attachments in this forum

Search for:
Jump to:  

Copyright Asuult.NET © 2000-2015.
Administrative Contact: Khundaga Khurelbaatar [hundaga@hotmail.com]
Tel: 1-888-303-4927, Fax: 1-888-406-2264.
Powered by phpBB © 2000-2015 phpBB Group. Powered by phpBB® Forum Software © phpBB Limited