#AsuultSambar :

МОНГОЛ УЛС МАНДАН БАДРАГ!
It is currently Sep.24.17 7:14 pm

All times are UTC+09:00




Post new topic  Reply to topic  [ 333 posts ]  Go to page Previous 16 7 8 9 1013 Next
Author Message
PostPosted: Aug.30.17 2:42 am 
Offline
Хэлээд баршгvй их цолтой
Хэлээд баршгvй их цолтой
User avatar

Joined: Jul.30.06 7:33 am
Posts: 461
Location: Holland
Эрэл хийх талбайгаа цомхотгох ёстой ч ингэж хийх харин амаргүй ажээ. Талбайд хамрагдсан газруудын нилээд хэсгийг тэр мэднэ.
Гурвалжингийн дээд өнцөгт, Вашингтонтой ойрхон газар голчлон баян, язгууртан гаралтай хүмүүс амьдардаг. Алуурчин яагаад ч ийм гаралтай биш гэдгийг Райл сайн мэдэж байв. Бас нэг зүйл, гэмт этгээд хохирогчийнх нь уйлж орилохыг өөр хүмүүс сонсчихоор газар тэднийг хорихгүй нь мэдээж. Шинжээчдийн баг хохирогчдын аманд алчуур чихсэн ч юм уу, эсвэл амыг нь наадаг туузаар таглаж байсан гэхээр шинж тэмдэг олоогүй. Райли тэр хэсэгт чагт (X) тэмдэг зурлаа.
Гурвалжингийн доод талд харагдах хоёр өнцөг дээр хоёуланд нь дархан цаазтай газар байрлажээ. Алуурчин эмэгтэйг хөлсөөр байрлаж болдог амралтын газрын модон байшин, байранд хорьж чадах уу? Райли эргэцүүлж бодлоо.
Үгүй, энд түр зуур л байж чадна.
Гэмт этгээдэд өөрийн гэсэн гэр орон бий хэмээн зөв совин хэлээд байлаа. Магадгүй түүнд хүүхэд насаа аймшигтайгаар өнгөрүүлсэн, бас бүх насаараа одоо хүртэл амьдарч буй гэр орон бий. Хохирогчдоо зовоож сэтгэлээ баясгахын тулд тэр тэднийг гэр лүүгээ аваачдаг.
Райли дархан цаазтай газруудыг чагталлаа. Одоо голдуу хөдөө аж ахуй тарж байрласан талбараас гадна жижигхэн хотууд үлджээ. Райлид эдлэн газрууд байрласан талбайд эрэл хайгуулаа хийх зөв гэж бодогдов. Тэр компьютерын дэлгэцэн дээрх газрын зураг руу дахиж хараад сэжиглэж буй газраа томсголоо.
Хөдөөгийн муруйж тахиралдан хоорондоо огтлолцсон жижигхэн нарийн замуудыг хараад тэрбээр зүрх нь хурдан цохилов. Хэрэв түүний зөв бол алуурчин энэ орооцолдсон замуудын хаа нэгтээ хуучны нэг эдлэн газарт байгаа. Гэвч энэ талбай дээр харагдаж буй тоо томшгүй олон замыг ганц машинаар самнаж үзэхэд цаг их орно. Түүнчлэн тэр эдлэн газар зам дээрээс харагддаггүй байж ч магадгүй.
Аргаа барж цөхөрсөн Райли өөрийн эрхгүй дуу алдлаа. Тэр газрыг бүхлээр нь самнавал дэмий л цаг гарзадсан хэрэг болно. Бүх юм өнгөрөх нь гэхээс маш их айсан Райлигийн зүрх аймшигтай шимширч өвдөнө.
Гэнэт тэр "Хүүхэлдэйнүүд" хэмээн чанга хэллээ.
Өчигдөр тэр алуурчин хохирогчдоо хаа нэгтээ нэг дэлгүүрт хүүхэлдэй худалдаж авах үед нь харсан гэсэн дүгнэлт хийж байснаа санажээ. Харин тэр дэлгүүр хаана байдаг юм бол?
Райли цаасан дээр принтлэсэн жижигхэн газрын зураг авлаа. Зурган дээр гурвалжин талбайн зүүн хэсэг харагдах бөгөөд энд бас хохирогч дөрвөн эмэгтэйн оршин суудаг газруудыг холбосон зураасны гаргасан өнцгүүд байрлажээ. Яг энэ талбай дээр тэдний очсон дэлгүүр байгаа гэдгийг Райли мэдсэн учраас хамгийн түрүүнд дэлгүүрийг олъё гэж шийдлээ.
Тэр компьютер дээрээ газрын зургийг томруулж харав. Газрын зургийн зүүн талын ихэнх талбай Райлигийн амьдардаг газраас нэг их холгүй ажээ. Мужийн гол зам нэг том дугуйрч мушгиран түүхэн ач холбогдолгүй, хэдэн жирийн бяцxан тосгодыг дайрч өнгөрчээ. Райли эхлээд энэ тосгодод тоглоомын ч юм уу эсвэл хүүхэлдэйний дэлгүүрүүдийг хайхаар шийджээ.
Тэр жижигхэн газрын зургийг принтлэж гарган дээр нь дэлгүүр хайж олох тосгодыг тэмдэглээд компьютерээ унтраалаа. Одоо тэр унтах хэрэгтэй.
Маргааш тэр Синди МакКинноныг хайж олно.

_________________
Sakura


Top
   
PostPosted: Aug.30.17 10:40 am 
Offline
Өвөг Дээдсийн Сахиус Гишvvн
Өвөг Дээдсийн Сахиус Гишvvн

Joined: May.10.10 2:23 am
Posts: 706
Fever wrote:
panther wrote:
1-р пэйж 3-р бүлэгт ийм үг байна "Тэр хаалга онгойлгон орж ирээд бамбараа асаав. Райли бамбарын гэрэлд түүний харгис хэрцгий, муухай царайг харлаа." Тэгэхээр би андуураагүй, тэрнийг харсан л байна даа

Райлиг тамласан алуурчин, одоогийн алуурчин 2 өөр хүн гэж дээр хэлсэн санагдаад байна.
+
Тийм байна, орчуулагч маань өөрөө 4-р хуудсанд тэгж бичжээ :bigthumpup:

би бол нэг цуврал алуурчин гэж бодоод байгааш дээ, тэр Петерсон нь ч юмуу


Top
   
PostPosted: Aug.30.17 1:36 pm 
Offline
Хэлээд баршгvй их цолтой
Хэлээд баршгvй их цолтой

Joined: Sep.10.09 9:45 am
Posts: 483
Location: Төв цэгт
Тэр сенат гуай болон түүний эхнэр ямар холбоотой юм болдоо. :??: Ямар нэг сэжмээр алуурчинтай холбоотой юм боловуу үгүй боловуу

_________________
Энхрий хайрт эх орныхоо төлөө


Top
   
PostPosted: Aug.30.17 1:54 pm 
Offline
Асуулт Самбарын Хvндэт Харуул
User avatar

Joined: Sep.21.09 1:02 pm
Posts: 6272
Location: Энд
panther wrote:
1-р пэйж 3-р бүлэгт ийм үг байна "Тэр хаалга онгойлгон орж ирээд бамбараа асаав. Райли бамбарын гэрэлд түүний харгис хэрцгий, муухай царайг харлаа." Тэгэхээр би андуураагүй, тэрнийг харсан л байна даа

Энэ чинь 2 алуурчин яваад бгаа шд. 1 нь Райли, Мари 2ыг тамалсан Петерсон, нөгөө нь эмэгтэйчүүдийг алчихаад хүүхэлдэй болгож тавиад бгаа алуурчин. 2уулаа цуврал алуурчин юм шиг бгаан гэхдээ хэв маяг нь өөр санагдсан.

Баярлалаа. Хэд хоног завгүй бж бгаад бөөндлөө :wd: :wd:

Сенатын охинд нэг нууц бгааг нь л сенатор нуугаад бх шиг бна шд. Эсвэл охин нь өөрийг нь хэн нэгэн дагаад бна гэж аавдаа хэлж бсан ч юм уу нэг тиймэрхүү жижигхээн сэжим.

_________________
:wink:


Top
   
PostPosted: Aug.30.17 9:41 pm 
Offline
Хэлээд баршгvй их цолтой
Хэлээд баршгvй их цолтой
User avatar

Joined: Jul.30.06 7:33 am
Posts: 461
Location: Holland
Бүлэг 24

Райлиг Глендив хотод хүрч ирэх үед өдөр өнгөрч харуй бүрий болж байлаа. Өнөөдөр түүний хувьд урт өдөр байсан бөгөөд тэр бараг цөхөрч гүйцжээ. Цаг хугацаа харвасан сум шиг өнгөрч хүний амь аврах найдвар улам бүр багассаар.
Түүний очсон хот, тосгоны найм дахь нь энэ Глендив хотхон ажээ. Тэр одоо болтол хохирогч эмэгтэйчүүдэд хүүхэлдэй зарсан дэлгүүрийг олсонгүй. Тэр олон хүмүүстэй уулзаж ярилцсан. Хохирогчдын зургийг харсан хүмүүс тэднээс нэгийг нь ч таньсангүй. Мэдээж дэлгүүрээр орж гарч байгаа хүмүүсийн дунд тэдний насны эмэгтэйчүүд олон байдаг болохоор үйлчлүүлэгчдийн зүс царайг тогтоож авах нь бараг боломжгүй байж таарна. Бас нэг асуудал гэвэл Райли хохирогчдын сонгож авсан болов уу гэмээр нэг ч хүүхэлдэй олж харсангүй. Харин энэ хотхонд ирэх үед яагаад ч юм тэр энд урьд нь байсан гэсэн мэдрэмж төржээ. Нэг талд нь тоосгон ханатай сүм, кино театр, харин эсрэг талд нь жижиг барааны дэлгүүр байрлах төв гудамж нэг л эл хуль оргин дотор жихүүцүүлнэ.
Ингэхэд би ер нь юугаа бодож байсан хүн бэ?
Өчигдөр орой сайн унтаж амрахын тулд тайвшруулах эм уусан нь алдаа байсан. Дараа нь хэдэн хундага виски уусан нь бүр ч том алдаа. Одоо харин толгой ангалзан өвдөж байгаа ч тэр үргэлжлүүлэн ажиллах ёстой. Райли машинаа дэлгүүрийн урд тавих үед өдрийн гэрэл улам бөхөж бүрий болжээ. Жаахан зүрх алдсан Райли уртаа санаа алдлаа. Өнөө орой тэр бас нэг хот руу очиж дэлгүүр шалгах хэрэгтэй учир Фредерикбург руу буцаж Райаны гэрээс Эприлийг автал гурван цаг зарцуулагдана. Тэр хэдэн өдөр шөнө орой болтол ажилласан юм бол?
Райли гар утсаа гарган Райаны гэрийн дугаарт залгалаа. Габриэлийг утасны харилцуур аваасай гэж хүссэн боловч тэрбээр харамсалтай нь Райаны дууг сонсов.
- Юу болсон бэ, Райли?
- Райан, намайг үнэхээр уучлаарай. Гэхдээ...
- Чи дахиад оройтох нь ээ?
- Тийм ээ, уучлаарай гэж хэлээд Райли түр завсарласнаа
- Сонс, энэ маш чухал. Нэг бүсгүйн амь нас аюулд ороод байна. Одоо хийж байгаа ажлаа би дуусгах хэрэгтэй байна гэлээ.
- Би үхэл амьдралтай холбоотой хэргийн тухай урьд нь байнга сонсож байсан. Гэхдээ яахав, ажлаа хийж дуусга. Харин Эприлийг ирж авах хэрэг ер нь байна уу үгүй юү. Тэр энд үлдсэн нь дээр бололтой.
Райан хүүхэд асран хамгаалах эрхийг авахад бэлтгэж байна гэж бодсон Райли маш их айж хоолой нь бачуурав. Тэр хүссэндээ Эприлийг хүмүүжүүлэх эрхийг авах гээгүй. Райан охиндоо санаа тавихаас илүүтэй эрх чөлөөтэй байх боломжтой хувийн амьдралдаа хайртай. Тэр ганцxан Райлиг зовоохыг хүсэж байгаа.
- Би Эприлийг очиж авна. Тэр талаар харин хоёулаа дараа ярилцъя гэж Райли аль болох тайван хэлээд утсаа тасаллаа.

_________________
Sakura


Top
   
PostPosted: Aug.31.17 2:28 am 
Offline
Хэлээд баршгvй их цолтой
Хэлээд баршгvй их цолтой
User avatar

Joined: Jul.30.06 7:33 am
Posts: 461
Location: Holland
Дараа нь тэр машинаасаа бууж Дэббигийн Хүүхэлдэйний Мухлаг гэдэг нэр бүхий хаяг хадсан дэлгүүр лүү явж орлоо. Дэлгүүрт тавьсан бараанууд нийтлэг энгийн болохыг харсан Райлид хаяган дээрх нэр зохиогүй юм шиг санагдав.
Энэ дэлгүүр сонирхол татмаар сайхан харагдахгүй байна.
Райлигийн хайж байгаа дэлгүүр энэ биш бололтой. Хайж олох дэлгүүр нь хүмүүсийн амнаас ам дамжин яригддаг, хүний анхаарал татаж нүдэнд тусдаг онцгой дэлгүүр байх ёстой гэж Райли бодож байгаа билээ. Тэгсэн тэр эргэлзээгээ тайлахын тулд энэ дэлгүүрийг заавал шалгах хэрэгтэй.
Райли кассны дэргэд зогсож байсан өндөр нуруутай, зузаан нүдний шил зүүсэн настай эмэгтэй рүү очоод
- Би ХМТ-ны тусгай ажилтан Райли Пэйж байна гэж хэллээ. Таних тэмдэггүй тэрбээр нүцгэн зогсож байгаа мэт мэдрэмж төрнө. Одоо хүртэл урьд нь очсон дэлгүүрүүдийн ажилчид тэмдгийг нь шалгалгүй ярилцсан болохоор энэ эмэгтэй ч гэсэн шалгаж асуухгүй биз гэж тэр дотроо найдаж байлаа.
Райли дөрвөн зураг гаргаж ирэн лангуун дээр тавьж
- Энэ эмэгтэйчүүдийн аль нэгийг та харсан юм биш байгаа? гэж хэлээд зурагнуудыг ар араас нь ээлжлэн заав.
- Маргарет Жерати энд хоёр жилийн өмнө ирсэн болохоор та түүнийг санахгүй байж магадгүй. Харин Айлин Рожерс зургаан сарын өмнө, Реба Фрайэ зургаан долоо хоногийн өмнө энд ирж хүүхэлдэй худалдаж авсан. Сүүлчийн эмэгтэй Синди МакКиннон өнгөрсөн долоо хоногийн сүүлээр энд ирсэн.
Эмэгтэй гэрэл зурагнууд руу харснаа
- Өө, миний хараа их муу болохоор харахгүй байна. Би сайн харах хэрэгтэй гэж хэлээд тэр томруулагч шил авч дахиж харлаа.
Дэлгүүрт богино ханцуйтай цамц, элэгдэж хуучирсан жинсэн өмд өмссөн нэг эр байхыг Райли олж харав. Дунд зэргийн нуруутай айл өрхийн тэргүүн баймаар төрхтэй тэр эр гартаа боодол сарнай цэцэг барьжээ. Сарнай цэцгүүд нь жинхэнэ байсан ч татдаг хүүхэлдэй, сарнай хоёрыг хослуулдаг алуурчны хэв маягийг яагаад ч юм санагдуулна.
Өөрийг нь ХМТ гэж хэлэхийг сонссон нь гарцаагүй ч боловч тэр эр эргэж харсангүй. Тэр харц тулгарахаас айсан юм болов уу?
Тэгтэл эмэгтэй үг хэлэх сонсогдлоо.
- Би тэдний алийг нь ч харж байгаагүй юм байна. Гэхдээ би хараа муутай гэдгээ чамд хэлсэн. Дээр нь би хүний царай тогтоодоггүй. Туслаж чадаагүйд минь өршөөгөөрэй.
- Зүгээр ээ хэмээн хэлээд Райли зурагнуудыг авч цүнхэндээ хийв.
- Цаг гаргасанд баярлалаа гэж нэмж хэлчихээд тэр ойролцоохи тавиур дээр өрсөн барааг үзэж буй нөгөө эрийг харлаа.
Энэ нөгөө алуурчин мөн байж магадгүй. Хэрвээ тэр мөн бол хүүхэлдэй худалдаж авна гэдгийг би мэдэж байна.
Гэвч Райли байрандаа ингээд зогсоод байж болохгүй. Тэр мөн байлаа гэхэд өөрийгөө шууд илчлэхгүй, аль болохoop бултаж зугтахыг оролдож таарна.
Райли худалдагч эмэгтэйтэй салах ёс хийгээд дэлгүүрээс гарч гудамжаар жаахан алхсанаа дороо хүлээж зогслоо.
Хэдэн минутын дараа дэлгүүрийн хаалга онгойж нэг гартаа сарнай цэцгийн баглаа барьсан эр гарч ирэв. Харин нөгөө гартаа шинэ худалдаж авсан бараагаа хийсэн том уут барьжээ. Тэр Райлигийн зогсож байсан газрын эсрэг зүгт эргэж цаашаа холдон явлаа.
Райли араас нь даган том том алхаж явахдаа өөрөө тэр эрээс нуруугаар өндөр, бас сайн сургуулилсан болохоор илүү чадалтай гээд олон давуу талтай болохоо мэдэж авчээ. Тэр энэ эрийг яасан ч алдахгүй.
Нөгөө эр нарийн гудамж руу эргэхдээ ард нь хөлийн чимээ гарахыг сонсоод гэнэт эргэж Райлиг харлаа. Өөрт нь зам тавьж өгөхөөр хажуу тийш болсон эрийг Райли бүдүүлгээр хүчтэй мөргөчихөв.
Цочсон эр гартаа барьсан цэцэг, ууттай юмаа алдаж унагалаа. Баглаа цэцэг задарч гудамжны бохир заваан зам дээр таржээ. Нөгөө эр биеэ хамгаалж Райлиг өөрөөсөө холдуулахыг хүсэх мэт гараа урагш нь сунгатал тэр бугуйнаас нь атгаж эргүүлэн ар нуруун дээр нь мушгиж бариад нүүрийг нь чулуун хананд наалдуулж шахлаа.
- Би ХМТ-ны тусгай ажилтан Пэйж байна гэж Райли уурсан хэлээд
- Чи Синди МакКинноныг хаана нуусан бэ? Тэр амьд уу? гэж асуув.

_________________
Sakura


Top
   
PostPosted: Aug.31.17 3:48 am 
Offline
Асуулт Самбарын Хvндэт Харуул
User avatar

Joined: Sep.21.09 1:02 pm
Posts: 6272
Location: Энд
Ийм амархан гэж үү? Эхлээд Петерсонтой уулзах бх гэж бодсон юмсан. Райли яагаад хайрган чулууны тухай ярихгүй бна аа. Мари энэ талаар хэлж бсан, Райлигийн гэрийн үүдэнд ч гсн тавьсан бсан шд.

Баярлалаа :wd: :wd: Өнөөдөр маш гоё өдөр блаа. Жудогийн 4 дэх дэлхийн аварга төрлөө.

_________________
:wink:


Top
   
PostPosted: Aug.31.17 5:10 am 
Offline
Хэлээд баршгvй их цолтой
Хэлээд баршгvй их цолтой
User avatar

Joined: Jul.30.06 7:33 am
Posts: 461
Location: Holland
Айж сандарсан эр толгойноосоо хөл хүртэл салганан чичирч
- Хэн гэнэ ээ? хэмээн чичирхийлсэн хоолойгоор арайхийж асуугаад
- Таны юу яриад байгааг би ойлгохгүй байна гэлээ.
- Надтай тоглох хэрэггүй шүү гэж Райли заналхийлсэн өнгөөр хэлэв. Тэрбээр биедээ тэмдэг, гар буугүй яваа болохоор өөрт нь амаргүй байлаа. Гартаа зэвсэггүй, гавгүй болохоор энэ эрийг яаж баривчилж авч явах вэ? Тэр Квантикогоос хол зайтай байгаа болохоор туслах хүн ч дэргэд нь байсангүй.
- Бүсгүй, юу болоод байгааг би ерөөсөө ойлгохгүй байна гээд нөгөө эр нулимс дуслуулан уйлагнахад
- Энэ сарнайнуудыг хэнд, юунд зориулж авсан юм бэ? гэж Райли асуулаа.
- Охиндоо! Маргааш миний охин анхныхаа төгөлдөр хуурын тоглолтыг хийх гэж байгаа.
Мань эрийн зүүн гарыг хананд шахсан болохоор тэр баруун гарыг нь ар нуруун дээр мушгиж барьжээ. Тэгтэл өмнө нь ажиглаагүй нэг юм Райлигийн нүдэнд өртлөө. Тэр эр хуримын бөгж зүүжээ. Алурчин этгээд гэрлээгүй гэдгийг тэр мэдэж байсан.
- Төгөлдөр хуурын тоглолт?
- Хатагтай Таллигийн сурагчид тоглоно. Энэ хотын хүн бүр энэ тухай асуусан ч болно.
Райли гараа бага зэрэг сулруулав.
- Охиноо төгөлдөр хуур тоглож дуусаад ёслох үед сарнайг гардуулж өгөх гэсэн юм. Би бас охиндоо хүүхэлдэй худалдаж авсан.
Райли атгасан гараа тавиад уутнаас сугарч газар унасан боодлыг авч задаллаа. Боодол дотор үнэхээр нэг хүүхэлдэй байжээ. Арван хэдтэй охидод зориулсан том уруултай тачаангуй харагдах энэ хүүхэлдэй Райлид таалагдаагүй хэдий ч Даггеттэд орхисон хүүхэлдэйтэй огт төсгүй ажээ. Харин тэнд байсан хүүхэлдэй жаахан охин хүүхдэд зориулсан хүүхэлдэй байсан. Синди МакКинноны зээтэйгээ хамт авахуулсан зурган дээрх хүүхэлдэй бас гоёмсог ягаан даашинзтай, алтан шаргал үстэй байсан.
Райли буруу хүнээ сэжиглэсэн байжээ. Тэр амьсгаагаа дарах зуураа
- Намайг өршөөгөөрэй, Би хүн андуурчихжээ. Намайг үнэхээр уучлаарай гэж хэллээ.
Салганан чичирч, сандарч тэвдсэн эр тарж унасан сарнайнуудыг түүж эхлэхэд Райли туслахаар тонгойв.
- Үгүй! Үгүй! хэмээн нөгөө эр хашгирлаа.
- Битгий тусла! Надаас холд! Эндээс холдож үз!
Райли сарнай, хүүхэлдэйгээ газраас хамж буй гомдож цөхөрсөн эрийг нарийн гудамд орхин тэндээс холдож явлаа. Тэр яагаад ийм юм хийхэд хүрдэг билээ? Тэр яаж ингэж чадав аа? Анх энэ эрийг харахдаа гартаа зүүсэн хуримынх нь бөгжийг яагаад хараагүй юм бол?
Шалтгаан нь ойлгомжтой байлаа. Райли ядарч туйлдсан, бас толгой нь хагарах гэж байгаа юм шиг аймшигтай өвдөж байсан. Тэр сайн тунгаан бодож чадаагүй.
Өөртөө гутран явган хүний замаар алхаж явсан тэрбээр нэг цонхон дээр баарны неон гэрэл анивчихыг хараад хатуу юм уумаар санагдлаа.

_________________
Sakura


Top
   
PostPosted: Aug.31.17 5:24 am 
Offline
Хэлээд баршгvй их цолтой
Хэлээд баршгvй их цолтой
User avatar

Joined: Jul.30.06 7:33 am
Posts: 461
Location: Holland
mmiracle wrote:
Ийм амархан гэж үү? Эхлээд Петерсонтой уулзах бх гэж бодсон юмсан. Райли яагаад хайрган чулууны тухай ярихгүй бна аа. Мари энэ талаар хэлж бсан, Райлигийн гэрийн үүдэнд ч гсн тавьсан бсан шд.

Баярлалаа :wd: :wd: Өнөөдөр маш гоё өдөр блаа. Жудогийн 4 дэх дэлхийн аварга төрлөө.

Ном дуусах болоогүй, одоо 2/3 тоо орж бна. кккк. Синди үхчихсэн! Алуурчин олдоогүй байгаа. :bawling: :bawling: :bawling: Энэ тухай маргааш оруулна. Өнөөдөр жаахан ядраад бна

_________________
Sakura


Top
   
PostPosted: Aug.31.17 12:30 pm 
Offline
Давамгайлагч Гишvvн
Давамгайлагч Гишvvн
User avatar

Joined: Feb.25.12 5:18 pm
Posts: 881
уншиж байгаа шүү


Top
   
PostPosted: Aug.31.17 9:44 pm 
Offline
Хэлээд баршгvй их цолтой
Хэлээд баршгvй их цолтой
User avatar

Joined: Jul.30.06 7:33 am
Posts: 461
Location: Holland
Райли бүдэгрүүлсэн гэрэлтүүлэгтэй бааранд орж лангууны дэргэд очиж суув. Баарны үйлчлэгч өөр хүнд үйлчлээд завгүй байлаа. Саяын тааралдсан эр одоо юу хийж байгаа бол гэж Райли өөрөөсөө асуув. Тэр цагдаагийн газар луу утасдсан болов уу? Өөрийг нь арай баривчлах юм биш байгаа? Тэгвэл ч таагүй юм болно доо.
Тэр эр цагдаагийн газар луу утасдахгүй биз. Болсон явдлыг тайлбарлаж, эмэгтэй хүн өөр лүү нь дайрсан гэж хэлэхэд түүнд амаргүй бас ичгэвтэр санагдах байлгүй. Хэрэв тэр эр утасдсан бол цагдаа нар аль хэдийн замдаа гарчихсан болохоор эндээс зугтаад ч нэмэргүй. Зугтлаа гэхэд дараа нь юу болох нь ойлгомжтой. Магадгүй тэр баригдсан нь дээр ч байж болох юм. Өөрийгөө гаргууд нь хаясныг анзаарсан Майк Невинс өөрт нь юу гэж хэлснийг Райли саналаа.
Би магадгүй өөрийгөө үнэлж чадахаа больсон бололтой. Намайг ер нь Петерсон алчихсан нь бараг дээр байж дээ.
Баарны үйлчлэгч залуу дөхөж ирлээ.
- Tа юу авах сан бол, хатагтай?
- Мөстэй виски. Хоёр хувийг хийчихээрэй.
- Одоохон.
Ажлаа хийж байх үед хатуу юм амсдаггүй байснаа тэр саналаа. ГДСӨ-өөсөө ангижрахаар зовж байх үед тэр нэг хэсэг их уусан боловч энэ бүхэн ард хоцорсон гэж тэрбээр бодож байсан сан. Райли хатуу вискинээс балгахад дотор нь онгойж сэтгэл нь сэргээд ирэв.
Дахиад нэг тосгон руу явж хамгийн багадаа нэг хүнтэй уулзаж ярилцах ёстой учир тэр сэтгэл санаагаа жаахан ч гэсэн засах хэрэгтэй байсан.
Би ажилдаа жинхэнэ мэргэжлийн үүднээс хандсангүй, хэмээн бодсон Райли гашуунаар мушийгаад дахиж нэмж авахгүйгээр шийдэн үлдсэн вискигээ нэг мөсөн хөнтөрч уулаа. Одоо очих тосгоны тоглоомын дэлгүүр хаах дөхөж байгаа учир тэр түргэн явах хэрэгтэй. Яг одоохондоо хожигдоогүй байж болох ч Синди МакКиннонд амьд байх хугацаа бага үлдсэн.
Баарнаас гарах үед Райли гэнэт нөгөө танил харанхуй ангалын ирмэг дээр зогсож байгаагаа мэдэрлээ. Тэр уул нь айдас, өвдөлт мэдэрч, өөрийгөө үзэн ядаж байснаа мартсан гэж бодож байсан юм сан. Гэтэл энэ бүхэн дахиад эргээд ирлээ гэж үү?
Үхэлд ч хүргэж мэдэх энэ аюултай байдлаас тэр хэр удаан зайлсxийж чадах юм бол?

_________________
Sakura


Top
   
PostPosted: Aug.31.17 11:03 pm 
Offline
Хэлээд баршгvй их цолтой
Хэлээд баршгvй их цолтой
User avatar

Joined: Jul.30.06 7:33 am
Posts: 461
Location: Holland
Бүлэг 25

Өглөө эрт утсанд нь дуудлага ирж чичирхийллээ. Райли кофений ширээн дээр дэлгэж тавьсан газрын зурган дээр өчигдөр очсон газруудаа тэмдэглэхийн сацуу өнөөдөр очих газраа төлөвлөж суужээ. Биллийн утасдаж байгааг харсан тэрбээр сэтгэл нь сэртхийгээд явчихав. Сайн мэдээ юү, эсвэл муу юм болов уу?
- Билл, юу болсон бэ?
Хамтрагч байсан найз нь хүндээр санаа алдахыг Райли сонслоо.
- Райли чи сандал дээр сууж байна уу?
Зүрх нь түгшиж эхэлсэн Райли сандал дээр сууж байгаадаа жаахан ч гэсэн тайвширлаа. Биллийн дууны өнгөнөөс тэр одоо айж мэгдсэнээс бүх бие нь мэдээ алдаж ч болох аймшигтай юм сонсоно гэдгээ мэджээ.
- Тэд Синди МакКинноныг олсон.
- Тэгвэл тэр үхчихжээ, тийм үү? гэж хэлээд Райли чимээгүйхэн мэгшиж эхэллээ.
Билл хариу үг хэлээгүй боловч Райли ойлгожээ. Гэнэт цочирдож сул дорой болсон тэрбээр нулимс нь урсахыг мэдэрсэн ч уйлахгүйг хичээн
- Хохирогч бүсгүйг хаанаас олсон бэ? хэмээн асуулаа.
- Бусад хохирогчдын олдсон газраас нилээд хол баруун зүгт, Баруун Виржиниагийн хилд ойрхон ойгоос олдсон.
Райли газрын зураг руу хараад
- Тэнд ойрхон ямар хот байрладаг юм бэ? Билл хотын нэрийг хэлсэнд Райли тэр хотыг газрын зурган дээр оллоо. Тэр газар урьд нь цогцоснууд олдсон гурван газрыг тэмдэглэсэн гурвалжин талбай дотор байгаагүй ч ямар нэгэн байдлаар холбоотой байж таарна. Райли зурган дээрх тэр газар дээр хуруугаа ч хүргэж зүрхэлсэнгүй.
Билл цааш нь хэргийн газар олж илрүүлсэн зүйлийнхээ талаар ярилаа.
- Алуурчин цогцсыг мод ургаагүй задгай газар хадан цохионы ойролцоо орхисон байна. Энэ үнэхээр аймшигтай юм. Райли, тэр улам харгис болж байна.
Тэр одоо хэргээ хурдан гүйцээдэг болжээ, хэмээн Райли цөхрөн бодлоо. Алуурчин хохирогчоо ердөө хэдхэн хоног амьд байлгасан.
- Даррел Гамм үнэхээр гэмт хэрэгтэн биш байжээ гэж Райлиг хэлэхэд
- Тэгж хэлсэн хүн чамаас өөр байгаагүй гэж. Чиний зөв байсан гэж Билл хариу хэлэв.
Райли нөхцөл байдлыг бүрэн ойлгохыг оролдох зуур
- Тэгэхээр Гаммыг суллаж явуулсан уу? хэмээн асуулаа.
Билл хоолойгоо засаад
- Тэгэх боломжгүй. Түүнд хариуцлага хүлээлгэж, хорьж саатуулах шийдвэр гаргасан. Бид түүний нэрийг хэвлэл мэдээллийнхнээс хол байлгахыг хичээж байгаа. Тэр хөгийн новшид олон нийтэд нэрээ таниулах гавьяа байхгүй.
Тэд хэсэг дуугаа хураан чимээгүй байснаа эцэст нь Билл ам нээж
- Чөтгөр ав, Райли. Валдер чамайг сонссон бол бид хохирогчийг аварч чадах байсан гэлээ.
Райли харин эргэлзэж байв.

_________________
Sakura


Top
   
PostPosted: Sep.01.17 12:21 am 
Offline
Хэлээд баршгvй их цолтой
Хэлээд баршгvй их цолтой
User avatar

Joined: Jul.30.06 7:33 am
Posts: 461
Location: Holland
сүүлийн постод эдит хийсэн шүү

_________________
Sakura


Top
   
PostPosted: Sep.01.17 12:25 am 
Offline
Асуулт Самбарын Хvндэт Харуул
User avatar

Joined: Sep.21.09 1:02 pm
Posts: 6272
Location: Энд
Райлигийн барьсан тэр эр алуурчин үнэхээр биш бсан юм бх даа? Райли уурласандаа бүр хурдан хэргээ гүйцэлдүүлсэн ч юм шиг :bawling:

Баярлалаа :wd: :wd:

_________________
:wink:


Top
   
PostPosted: Sep.01.17 12:41 am 
Offline
Хэлээд баршгvй их цолтой
Хэлээд баршгvй их цолтой
User avatar

Joined: Jul.30.06 7:33 am
Posts: 461
Location: Holland
mmiracle wrote:
Райлигийн барьсан тэр эр алуурчин үнэхээр биш бсан юм бх даа? Райли уурласандаа бүр хурдан хэргээ гүйцэлдүүлсэн ч юм шиг :bawling:

Баярлалаа :wd: :wd:

Райли ухаангүй алхам хийж байсан. Мари үхчихсэн, Синди олдоогүй, ажлаасаа халагдчихсан, Валдер буруу хүн барьсан, Эприлтэй харилцаа муу, Райан сүрдүүлж байгаа гээд олон асуудал байгаа

_________________
Sakura


Top
   
PostPosted: Sep.01.17 4:55 pm 
Offline
Өвөг Дээдсийн Сахиус Гишvvн
Өвөг Дээдсийн Сахиус Гишvvн

Joined: May.10.10 2:23 am
Posts: 706
mmiracle wrote:
panther wrote:
1-р пэйж 3-р бүлэгт ийм үг байна "Тэр хаалга онгойлгон орж ирээд бамбараа асаав. Райли бамбарын гэрэлд түүний харгис хэрцгий, муухай царайг харлаа." Тэгэхээр би андуураагүй, тэрнийг харсан л байна даа

Энэ чинь 2 алуурчин яваад бгаа шд. 1 нь Райли, Мари 2ыг тамалсан Петерсон, нөгөө нь эмэгтэйчүүдийг алчихаад хүүхэлдэй болгож тавиад бгаа алуурчин. 2уулаа цуврал алуурчин юм шиг бгаан гэхдээ хэв маяг нь өөр санагдсан.

Баярлалаа. Хэд хоног завгүй бж бгаад бөөндлөө :wd: :wd:

Сенатын охинд нэг нууц бгааг нь л сенатор нуугаад бх шиг бна шд. Эсвэл охин нь өөрийг нь хэн нэгэн дагаад бна гэж аавдаа хэлж бсан ч юм уу нэг тиймэрхүү жижигхээн сэжим.

гэхдээ Мари, Райли 2 үхээгүй ш дээ, хэрэв үхсэн бол бас хүүхэлдэй шиг болгох ч байсан юм билүү, ер нь цуврал аллагыг 2 өөр хүн нэг газар зэрэгцэж хийсэн түүх бараг байдаггүй, бас хамт хийдэггүй, би энд намайг ирэхийн урд жил гараад баригдаж олон сарын турш тиви-гээр шүүгдэж, сонин хэвлэлээр дүүрч байсан нэг цуутай хүн амины хэргээс болоод зөвхөн тэр хэргийн талаар бичсэн, гэрч, хохирогч болон гэмт хэрэг судлаачдын 6 номыг авч уншсан боловч хэрэг хийсэн шалтгааныг одоо болтол мэдээгүй, хэн нь ч мэдэхгүй, батлагдаагүй таамгууд л байсан. Би блог бичдэг байхдаа энэ тухай товч бичиж байсан, гэмт хэрэгтэн одоо болтол цаазын ялаа хүлээгээд манай хойхно байдаг Сан Квинтоны шоронд байгаа, тэрнийг гүйцэтгэхээр өмгөөлөгч нь бүх үнэнийг бичих юм гэсэн. Хүн амины бодит хэргийн талаар дагнан бичдэг олон зохиолч байдаг, зохиосон биш баримтат ном хэд хэдийг уншиж үзсэн, хүн ийм гэмт хэрэг хийхдээ 1 мин юм уу 1 цаг, өдөрт шийддэггүй, бүүр хүн болсноос нь үүссэн олон жижиг шалтгууд,нөхцлүүд бүрэлдэж алуурчин болдог байх гэж бодсон, ер нь яагаад ийм юм хийх болов гэдгийг мэдэх гэж уншдаг байлаа...пөөх юун урт юм болчвоо? Гэхдээ толгой эргүүлсэн детектив зохиол ч гоё шүү, яг энэн шиг, баярлалаа Наран


Top
   
PostPosted: Sep.01.17 5:15 pm 
Offline
Хэлээд баршгvй их цолтой
Хэлээд баршгvй их цолтой
User avatar

Joined: Jul.30.06 7:33 am
Posts: 461
Location: Holland
Энд хоёр өөр алуурчин байгаа.
1. Хохирогчоо харанхуй газар торонд хорьж айдас түгшүүр сэтгэлийн дарамтанд оруулдаг, галаар түлж тарчааж байгаад алдаг.
2. Хүүхэлдэйнд бүх анхааралдаа төвлөрүүлсэн, хохирогчдоо хутгаар огтолж, шархтуулдаг, өвдөлт айдсаас нь ханамж авдаг, дур тавьдаг жинхэнэ бэлгийн харьцаанд орох чадваргүй садист.
Би гол шалтгааныг нь мэдэж байгаа боловч одоохондоо хэлэхгүй. Тэгвэл ном сонирхолгүй болчихно. кккккк

_________________
Sakura


Last edited by naran1962 on Sep.01.17 8:36 pm, edited 1 time in total.

Top
   
PostPosted: Sep.01.17 5:52 pm 
Offline
• Moderator*
<b><font color=#0000FF>• Moderator*</font></b>
User avatar

Joined: Feb.03.07 7:08 pm
Posts: 3707
Location: Ирмэг
Эхний бүлгийг дахиад уншвал алуурчныг бага ч болов ойлгож болохоор мэдээлэл бичсэн байна лээ шд :mrgreen:

Quote:
Өрөөг ягаан өнгө голлосон үлгэрийн сэдэвтэй эрээн мяраан зурагнуудаар чимэглэснээс харахад энэ урьд нь нэг бяцxан охины унтлагын өрөө байсан байх гэж тэр таамаглав. Энэ өрөөг хэн нэгэн, магадгүй өөрийг нь хулгайлсан эр устгахыг хүссэн бололтой, энд тэндгүй чулуудаж хаясан хөл нь хугарсан сандал ширээ харагдана. Бас шалан дээр мулталж салгасан хүүхэлдэйний олон хөл гар, их биенүүд ундуй сундуй хаяжээ. Хананд хүүхэлдэйнийх бололтой жижиг хиймэл үснүүдийг хадаж тогтоожээ. Ихэнх нь нямбайлж сүлжсэн харагдах ч жирийн бус, этгээд сонин өнгөтэй ажээ. Зүрхэн хэлбэртэй толь нь хагарсан ягаан өнгөтэй нэг намхан шүүгээг хананд тулгаж тавьсан харагдана. Энд бүтэн, эвдрээгүй тавилга гэвэл ганцxан уранхай ягаан өнгийн хөшигтэй нэг хүний нарийхан ор л байлаа. Энэ орон дээр Ребаг хулгайлсан эр хааяа хэвтэж амардаг ажээ.


Эндээс харахад магадгүй энэ алуурчинг багад нь эмэгтэй хүүхэд шиг хувцасладаг, хүүхдүүд эмэгтэй хүүхэд шиг гэж доромжилдог, үеийнхээ хүүхдүүдэд гадуурхагддаг байсан байх магадлалтай. Мөн ямар нэгэн байдлаар эмэгтэй хүнд доромжлуулсан, мартаж чадахааргүй сэтгэцийн өөрчлөлт авсан гар байгаа...Өөрийнхөө гэрт аллага үйлдээд байгаа бас орон дээрээ хэвтэж амарч байгаагаас нь бодвол өөрийх нь өрөө байх :razz:

_________________
Survived after...


Top
   
PostPosted: Sep.01.17 7:18 pm 
Offline
Хэлээд баршгvй их цолтой
Хэлээд баршгvй их цолтой
User avatar

Joined: Jul.30.06 7:33 am
Posts: 461
Location: Holland
Suicide чи зөв олж харсан байна. :brows: :lol:

_________________
Sakura


Top
   
PostPosted: Sep.01.17 7:42 pm 
Offline
Хэлээд баршгvй их цолтой
Хэлээд баршгvй их цолтой
User avatar

Joined: Jul.30.06 7:33 am
Posts: 461
Location: Holland
Гэхдээ тэд хэрвээ Райлигийн зөвлөлгөөг сонссон бол буруу газар эрэл хайгуул хийж үнэт цагаа алдахын оронд харин хүчээ тарамдуулалгүй өөр ашигтай юманд зарцуулж болох байсан.
- Чи зураг авсан уу? гэж Райлиг асуух үед зүрх нь дэлсэж байлаа.
- Тийм ээ, Райли. Гэхдээ...
- Зурагнуудыг надад үзүүлж болохгүйг би мэдэж байна. Гэхдээ би үзэх хэрэгтэй байна. Чи над руу зурагнуудыг илгээж чадах уу?
Билл хэдэн хором чимээгүй болсноо
- Явуулчихлаа гэв.
Райли гар утсанд нь ирсэн аймшигтай зурагнуудыг харлаа.Эхний зураг дээр хэдэн өдрийн өмнө харсан царайг ойроос авсан байв. Тэгэхэд бүсгүй бяцxан охин болон нэг гоёмсог хүүхэлдэйтэй хамт авахуулсан зурган дээр аз жаргалтайгаар гэрэлтэж байсан. Харин одоо бүсгүйн царай цонхигор цагаан, нүднийх нь зовхийг өргөж оёсон, бас уруул дээрээ аймаар инээмсэглэл тодруулсан байлаа. Райли бусад зурагнуудыг харвал Реба Фрайэгийн цогцосны зурагнуудтай адилхан бөгөөд цогцосны байрлал илүү төгс болжээ. Нүцгэн цогцос хүүхэлдэй шиг нуруу нь эгц шулуун, хоёр хөлөө сарвайлгаад жийчихсэн сууж байлаа. Хоёр хөлний хооронд хиймэл сарнай тавьжээ.
Энэ үнэхээр алуурчны бэлэг тэмдэг, тэдэнд илгээсэн зурвас ажээ. Тэр хүссэн зорилгодоо хүрчээ. Алуурчин эр гурав болон дөрөв дэх хохирогчид дээр чадвараа харуулж чаджээ. Тэр дахиад ийм хэрэг үйлдэхэд бэлэн байгааг Райли сайн ойлгов.
Тэр зурагнуудыг үзэж дуусаад Билл рүү дахиж утасдлаа.
- Би их харамсалтай байна гэж Райли гунигтай хэлэхэд
- Харин тийм ээ, би ч гэсэн хэмээн Билл хариулаад
- Чамд ямар нэг таамаглал байна уу? гэлээ.
Райл саяын үзсэн зурагнуудыг дотроо ургуулан бодлоо.
- Париак, сарнай, тууз бүгдээрээ тэнд байхыг би анзаарсан.
- Тэр үнэн. Энд бүгд бусад хэргийн газар дээрхтэй адилхан харагдаж байна.
Биллийн багийнхан тэнд өөр ул мөр олсон болов уу? хэмээн Райли бодлоо.
- Чи хэрэгтний үлдээсэн ул мөр эсвэл хөлний мөр арилахаас өмнө тэнд амжиж очсон уу?
-Энэ удаа хэргийн газрыг хамгаалалтанд хурдан авсан. Ойн хамгаалагч хохирогчийг олсон даруйдаа Төв удирдлага руу шууд утасдсан учраас бид орон нутгийн цагдаагийнхан энд ирж мөр баллахаас өмнө амжиж ирсэн. Гэвч бид өөр ул мөр олоогүй. Тэр маш болгоомжтой юм.
Одоо булшинд хэвтэх нь гарцаагүй болсон хөөрхий бүсгүйн цогцос хад налаад сууж байхыг Райли зурган дээр харсан билээ.
- Цогцос хөрчихсөн байсан уу?
- Тийм, биднийг ирэхэд аль хэдийн хөрчихсөн байсан.
- Тэр тэнд хэр удаан байсан юм бол?
Билл тэмдэглэлээ үзэж байгаа бололтой цаас шаржигнах чимээ гарлаа.
- Би сайн мэдэхгүй. Гэхдээ хохирогчийг дөнгөж үхсэний дараа ийм байрлалд суулгасан гэж би бодож байна. Үхдэлийн толбоноос харахад энд хэдхэн цаг болсон байх. Цогцос шинжээч ирэхээр бид илүү мэдээлэл авч чадна.
Райлигийн хүлээж чаддаггүй, тэвчээргүй зан нь хөдөлжээ. Энэ бүхнийг хийж гүйцэтгэхэд хичнээн хугацаа зарцуулагдсаныг тэр хурдан мэдмээр байлаа.
- Алуурчин хохирогчийг хороогоод суусан байрлалд тавьж, цогцос хөшсний дараа наана чинь авчирсан юм болов уу?
- Үгүй байх аа. Би цогцосны байрлалд өөр юм харахгүй байна. Цогцсыг энд авчрах үед бүрэн хөшчихсөн байсан гэж би бодохгүй байна. Чи арай түүнийг энд авчирсан хойно алагдсан гэж бодсон юм биш биз?
Райли нүдээ аниад бодлогоширсноо
- Үгүй гэлээ.
- Чи үүнийг яг мэдэж байна уу?
- Тэр бүсгүйг хорьж байсан газраа алсны дараа цогцсыг тэнд аваачсан. Тэр машин дотор, эсвэл хэргийн газар дээр амьд хүнтэй ноцолдох эрсдэлтэй алхам хийхгүй.
Райли нүдээ аньсан хэвээрээ алуурчны тархинд нэвтрэхийг оролдоно.
- Тэр зөвхөн бидэнд зориулсан илгээмжинд хэрэглэх юмаа л авч явна. Бүсгүй үхсний дараа зүгээр нэг илгээмжинд хэрэглэх хэрэгсэл болсон. Өөрөөр хэлвэл тэр хүн байхаа больсон гэсэн үг. Тийм учраас л тэр бүсгүйг алчихаад хэрэгслээ бүрэн бэлтгэж янзлахын тулд усаар зайлж угаан цогцос бүрэн хатсаны дараа биенд нь вазелин түрхсэн.
Райлигийн тархинд орж ирсэн дүр зургууд одоо бүр тодорч харагдана.
- Тэр цогцсыг бүрэн хөшсний дараа зөөвөрлөсөн. Тэр бүгдийг урьдчилан харж сайн бэлтгэсэн. Гурван эмэгтэй алсны дараа л ажлаа яаж бүрэн төгс хийх ёстойг тэр ухаарсан. Цогцосны хөших явцыг тэр бүтээлээ хийхдээ ашигласан байна. Тэр цогцсыг хөшиж эхлэхэд хүссэн байрлалдаа оруулахаар бага багаар ахиулан баримлын шавар шиг нухалж байсан.
Одоо хэлэх гэж байгаа үг нь алуурчны толгойд төрсөн үү, эсвэл өөрийнх нь толгойд уу гэдгийг Райли ялгаж чадсангүй.
- Цогцсыг хүссэн байрлалдаа бараг тавьж дуусах үед тэр бүсгүйн цээж рүүгээ унжсан эрүүнээс барьж хүзүү мөрний булчинг тэмтэрч үзээд дараа нь толгойг дээш нь өргөж хөштөл нь хүлээсэн. Хөшилтөнд хоёр гурван минут зарцуулагдсан ч тэр яараагүй, хүлээцтэй байсан. Ажлаа дуусгасны дараа тэр арагшаа ухарч бүтээлээ хараад их баярласан.
- Есүс минь, хэмээн цочирдож мэгдсэн Билл шивнэх шахам хэлээд
- Чи үнэхээр сайн юм аа гэлээ.
Райли хариу үг хэлсэнгүй уртаар санаа алдлаа. Тэр өөрийгөө сайн байсан гэж бодсонгүй, тэр одоо урьдынх шигээ сайн байхаа больсон. Харин тэр одоо сэтгэцийн өвчтэй гаж донтонгуудын ой ухаанд нэвтэрч чадаж байгаа. Ийм чадварыг юу гэж нэрлэдэг юм вэ? Тэр үүнийг яаж хийдэг юм бол? Гэхдээ энэ чадвар нь Синди МакКинноныг олоход тусалж чадсангүй.

_________________
Sakura


Last edited by naran1962 on Sep.02.17 12:31 am, edited 1 time in total.

Top
   
PostPosted: Sep.01.17 10:48 pm 
Offline
Өвөг Дээдсийн Сахиус Гишvvн
Өвөг Дээдсийн Сахиус Гишvvн

Joined: May.10.10 2:23 am
Posts: 706
Suicide wrote:
Эхний бүлгийг дахиад уншвал алуурчныг бага ч болов ойлгож болохоор мэдээлэл бичсэн байна лээ шд :mrgreen:

Quote:
Өрөөг ягаан өнгө голлосон үлгэрийн сэдэвтэй эрээн мяраан зурагнуудаар чимэглэснээс харахад энэ урьд нь нэг бяцxан охины унтлагын өрөө байсан байх гэж тэр таамаглав. Энэ өрөөг хэн нэгэн, магадгүй өөрийг нь хулгайлсан эр устгахыг хүссэн бололтой, энд тэндгүй чулуудаж хаясан хөл нь хугарсан сандал ширээ харагдана. Бас шалан дээр мулталж салгасан хүүхэлдэйний олон хөл гар, их биенүүд ундуй сундуй хаяжээ. Хананд хүүхэлдэйнийх бололтой жижиг хиймэл үснүүдийг хадаж тогтоожээ. Ихэнх нь нямбайлж сүлжсэн харагдах ч жирийн бус, этгээд сонин өнгөтэй ажээ. Зүрхэн хэлбэртэй толь нь хагарсан ягаан өнгөтэй нэг намхан шүүгээг хананд тулгаж тавьсан харагдана. Энд бүтэн, эвдрээгүй тавилга гэвэл ганцxан уранхай ягаан өнгийн хөшигтэй нэг хүний нарийхан ор л байлаа. Энэ орон дээр Ребаг хулгайлсан эр хааяа хэвтэж амардаг ажээ.


Эндээс харахад магадгүй энэ алуурчинг багад нь эмэгтэй хүүхэд шиг хувцасладаг, хүүхдүүд эмэгтэй хүүхэд шиг гэж доромжилдог, үеийнхээ хүүхдүүдэд гадуурхагддаг байсан байх магадлалтай. Мөн ямар нэгэн байдлаар эмэгтэй хүнд доромжлуулсан, мартаж чадахааргүй сэтгэцийн өөрчлөлт авсан гар байгаа...Өөрийнхөө гэрт аллага үйлдээд байгаа бас орон дээрээ хэвтэж амарч байгаагаас нь бодвол өөрийх нь өрөө байх :razz:


аан за баярлалаа, би монголд очихдоо эхний инэнх хэсгүүдийг уншсан, тэнд маш завгүй байхдаа ерөнхийд нь гүйлгээд л, дараа нь гэртээ ирээд цагийн зөрөөнөөс болж хэд хоног мангар явсан, ер нь ийм ээдрээтэй таавар дагуулсан зохиолын өгүүлбэр бүрийг сайн унших хэрэгтэй л дээ, яг хавтаст хэрэг шиг,ккк,


Top
   
PostPosted: Sep.02.17 12:33 am 
Offline
Хэлээд баршгvй их цолтой
Хэлээд баршгvй их цолтой
User avatar

Joined: Jul.30.06 7:33 am
Posts: 461
Location: Holland
Райли газрын зураг дээр тэмдэглэгдсэн хэргийн газруудын хоорондохи зайг харьцуулж бодсоноо
- Хохирогч бүсгүйг орхисон газраас нэг их холгүй, машинаар хоёр цагаас илүүгүй явах газар байгаа гэж хэлэв.
- Гэхдээ энд чинь их том талбай багтах байна.
Райлигийн хүч тамир барагдаж байлаа. Биллийн зөв. Тэдний ажилд тус болмоор юу ч хэлж чадсангүй.
- Райли, энэ хэргийн учрыг олоход чи бидэнд хэрэгтэй байна гэж Биллийг хэлэхэд Райли амьсгалаа даран чимээ гаргалгүй санаа алдаад
- Валдерыг энэ талаар бодохыг ч хүсэхгүй гэдгийг би мэдэж байна гэлээ.
Би ч гэсэн ингэх л байсан.
- Гэхдээ Валдер алдаа гаргасан. Би одоо түүний алдсаныг өөрт нь хэлээд чамайг мөрдлөгийн ажилд буцааж авъя гэдэг саналаа хэлэх болно.
Биллээр ийм юм хийлгэж болохгүй гэдгийг мэдэж байсан Райли
- Энэ бол аз сорьсон хэрэг. Чи хэрвээ байнга асуудал үүсгэж хэрэг тариад байвал Валдер чамайг ч гэсэн ажлаас халчихна гэж хэлэв. Билл ээрч түгдрэн
- Гэвч... гэвч, Райли...
- Гэвч гэх хэрэггүй. Чи хэрвээ ажлаасаа халагдчихвал энэ хэргийн учир хэзээ ч олдохгүй.
Билл санаа алдаж дуугаа намсгаад
- За ойлголоо. Одоо чамд ямар нэг таамаглал байна уу?
Өнгөрсөн хэдэн өдрийн турш судалсан зүйлсээ Райли эргэцүүлж бодоход энэ хэрэг улам нууцлаг ээдрээтэй санагдав. Түүнчлэн урьдчилан харах чадвар нь улам бүр багасаад байх шиг. Би алдаа гаргаснаас болж нэг хүн нас барчихлаа гэж тэр өөрийгөө буруутгаж байлаа.
Гэхдээ тэр дахиад нэг юм хийж чадаж магадгүй.
- Надад хэдэн санаа байгаа. Би чамд дараа хэлье хэмээн хэлээд тэр яриагаа дуусгалаа.
Гал тогооны өрөөнөөс кофе, шарсан гахайн махны үнэр хүчтэй ханхлав. Райлиг орноосоо боссоноос хойш тэнд Эприл өглөөний цай бэлтгэж байгаа ажээ.
Тэр надаас асуулгүй өөрөө хийж байна!
Эприл эцгийндээ очдог болсноос хойш эхийгээ арай илүү үнэлдэг болсон бололтой. Тэр яагаад эцгийнхээ гэрт байх дургүйг сайн мэдэхгүй ч Райли өнөө өглөө охиндоо баярлаж дотор нь бага ч гэсэн онгойлоо.
Райли дараагийн хийх алхмаа эргэцүүлж бодов. Өнөөдөр төлөвлөснөөрөө баруун тийшээ явах бодолтой байсан боловч хэргийн явц гэнэт өөрчлөгдсөнөөс тэр цөхрөнгөө барж байлаа. Өчигдөр тэр сайн байж чадаагүй, бас Глендивт биеэ барьж чадалгүй хатуу юм уучихсан. Тэртэй тэргүй маш олон алдаа гаргачихсан болохоор тэр өнөөдөр дахиж ийм юм хийж болохгүй.
Юуны түрүүнд дэлгүүр байдаг газрыг олох нь хамгийн чухал. Алуурчин дараагийн хохирогчоо олоогүй байгаа бол одоо хайж эхэлнэ. Райли компьютерынхоо ард сууж, Биллд цахим шуудан өөрийн боловсруулсан газрын зургийн хамт илгээлээ.
Райли ямар хот, тосгонд аль дэлгүүрийг эрж хайх хэрэгтэйг Биллд тайлбарлажээ. Харин Билл өөрөө алуурчны гэрийг олох ажилд төвлөрөх ёстой гэж тэр бичлээ. Билл магадгүй Райлигийн газрын зурган дээр гаргасан эрэл хийх зураглалын дагуу хэн нэгнийг илгээхийн тулд Валдерыг ятгаж чадах ч юм бил үү. Харин энэ санааг Райлигийнх гэдгийг Валдер мэдэж болохгүй.
Газрын зургаа ширтэн сууж байсан Райли урьд нь ажиглаагүй зүйлийг олж харлаа. Хэргийн газрын байрлалууд өөр хоорондоо огт холбоогүй харин дөрвөн хохирогчийн гэрийн хаягийг багтаасан талбай нэг цэгээс нөгөө цэг рүү дэвүүр дэлгэх мэт дугуйран өргөссөн ажээ. Тэгэхээр алуурчны хохирогчдоо сонгодог хүүхэлдэйний дэлгүүр тэдний амьдардаг газартай ойролцоо байх магадлал илүү өндөр болохыг тэр ойлгов. Бас алуурчны хохирогчдоо аваачдаг газар тэднийг хамгийн сүүлд харсан газраас нь холгүй байж болох юм.
Гэвч Райли яагаад тэр дэлгүүрийг олж чадахгүй байгаа юм бол? Тэр арай буруу бодоод байгаа юм биш биз? Ганцxан юмтай зууралдаад тэр өөр чухал зүйлийг харахгүй орхигдуулчихсан юм биш байгаа? Тэр бүр хэрэгт огт хамаагүй зүйлийг сонгочихоод ганцxан тэрэнтэйгээ зууралдаад байгаа юм бол уу?
Райли газрын зургаа судалж дуусаад хийсэн тэмдэглэлийн хамт Билл рүү илгээв.

_________________
Sakura


Top
   
PostPosted: Sep.02.17 2:12 am 
Offline
Хэлээд баршгvй их цолтой
Хэлээд баршгvй их цолтой
User avatar

Joined: Jul.30.06 7:33 am
Posts: 461
Location: Holland
- Ээж, өглөөний хоол бэлэн болсон.
Райли охинтойгоо ширээнд суух үедээ нулимсаа тэвчихээр бүх чадлаараа хичээж байлаа.
- Баярлалаа хэмээн хэлээд тэрбээр чимээгүй хоолоо идэж эхлэв.
- Ээж, юу болсон бэ? хэмээн Эприлийг асуухад Райли маш их гайхлаа. Охиных нь хоолой санаа зовсон өнгөтэй сонсогдсон уу, үгүй юү? Охин эхийнхээ дэргэд ихэвчлэн дуугүй, хүйтэн хөндий байдаг боловч харин сүүлийн үед муухай аашлах нь илт багасжээ.
- Юу ч болоогүй.
- Энэ чинь худлаа хэмээн Эприл хэлэв.
Райли хариу үг хэлсэнгүй. Тэр Эприлд аймшигтай хэргийн бодит үнэийг ярьж түүнийг айлгахыг хүссэнгүй. Охинд нь тэртээ тэргүй хангалттай хүнд асуудлууд байгаа.
- Билл тантай утсаар ярьсан уу?
Райли дуугүй толгой дохилоо.
- Тэр тантай юуны талаар ярьсан юм бэ?
- Би энэ тухай чамд хэлж чадахгүй.
Тэр хоёр нэг хэсэг үг дуугүй хоолоо идэцгээлээ.
Эцэст нь Эприл
- Та намайг өөртэйгөө ярилцаасай гэж хүсдэг. Гэхдээ бид хоёул хоёулаа хичээх хэрэгтэй гэдгийг та мэднэ. Та надтай огт ярилцдаггүй. Ингэхэд та ер нь өөр хүнтэй ярилцдаг уу?
Хоолой нь зангирахад Райли идэхээ болилоо. Эприлийн асуулт байгаа оножээ. Хариулт нь амархан. "Үгүй". Тэр хүнтэй харилцалгүй их удсан хэдий ч үүнийгээ хүлээн зөвшөөрч чаддаггүй.
Өнөөдөр хагас сайн өдөр болохоор Эприлийг сургуульд хүргэж өгөх шаардлагагүй гэдгээ тэр саналаа. Тэр бас охиноо эцгийнх нь гэрт хүргэж өгөх бодолгүй байжээ. Тэр нутгийн баруун хэсэг рүү явах хэрэггүй болсон ч түүнд заавал хийх нэг ажил байлаа.
- Эприл би нэг тийшээ явах хэрэгтэй. Чи ганцаараа үлдвэл дургүйцэхгүй биз дээ?
- Тэр мэдээж гэж хэлээд эх нь үүнийг асуух үедээ их гунигтай болохыг анзаарсан Эприл
- Ээж, та ядаж хаашаа явахаа надад хэлж болно биз дээ? гэж асуулаа.
- Би оршуулганд явна.

_________________
Sakura


Top
   
PostPosted: Sep.02.17 6:00 am 
Offline
Асуулт Самбарын Хvндэт Харуул
User avatar

Joined: Sep.21.09 1:02 pm
Posts: 6272
Location: Энд
Яанаа Эприлийг хулгайлчих вий дээ Петерсон. Айгаад бхийн.

Баярлалаа :wd: :wd:

_________________
:wink:


Top
   
PostPosted: Sep.02.17 9:18 pm 
Offline
Хэлээд баршгvй их цолтой
Хэлээд баршгvй их цолтой
User avatar

Joined: Jul.30.06 7:33 am
Posts: 461
Location: Holland
Бүлэг 26

Райли Маригийн оршуулгын ёслолд оролцохоор Жорж таунд байдаг гашуудлын танхимд ирж ирлээ. Тэр хүн амины хэргийн газар очихоосоо илүүтэй оршуулганд очих ёстой дургүй. Нас барсан хүмүүсийг харахаар яагаад ч юм дотор нь их хөндүүрлэж өвддөг ажээ. Юунд гэдгийг сайн мэдэхгүй байгаа ч тэр Марид өртэй юм шиг санагдаад байлаа.
Гашуудлын танхимын урд талыг олон чулуун хавтан, цагаан баганаар чимэглэжээ. Райли уйтгар гуниг төрүүлсэн, цайвар шаргал өнгийн ханын цаасаар доторлож, шалан дээр нь битүү хивс дэвсэн агааржуулалтын аппарат асаасан хүлээн авах зааланд орлоо. Өрөөний харагдах байдал Райлид шууд нөлөөлж тэр дотроо цөхөрч, шаналж байв. Тэрбээр салах ёслол гүйцэтгэдэг энэ газрыг яагаад уйтгар гуниг төрүүлж сэтгэлд тавгүйтэхээргүй засаж болдоггүй юм бол хэмээн өөрөөсөө асууж байлаа. Тэр заримд нь авс оруулж тавьсан зарим нь хоосон харагдах өрөөнүүдийн хажуугаар өнгөрч явсаар Маригийн гашуудлын ёслол үйлдэж байгаа өрөөнд тулж ирлээ. Өрөөний цаад мухарт хажуу талдаа урт зэс бариул тогтоосон, лак түрхэж өнгөлсөн модоор хийсэн авс нээлттэй харагдана. Тэнд цугласан хорин хэдэн хүний ихэнх нь суусан байх бөгөөд зарим нь дороо холхиж, хоорондоо шивнэн ярилцана. Энд бадралт баг бишгүүр хөгжмийн намуухан ая эгшиглэж байлаа. Нэг эгнээ болж зогссон хэдэн хүн авсны дэргэдүүр явж өнгөрнө.
Райли эгнээний сүүлд очиж зогстол тун удалгүй дотор нь Мари хэвтэж буй авсны дэргэд ирлээ. Сэтгэл санааны нилээн бэлтгэлтэй ирсэн хэдий ч Райли маш их цочирдлоо. Маригийн толгой чийдэнгийн утаснаас дүүжлээтэй байсан үеийнх шигээ гэлжийгээгүй, нүүр царай нь бодит байдалд огт нийцэмгүй дэндүү амгалан тайван харагджээ. Энэ царайны төрх Райлитай ярилцаад сууж байсан үеийнхтэй огт адилгүй, айдас түгшүүргүй байлаа. Энд нэг л юм буруу байх шиг. Буруу гэхээсээ илүү бүр аймшигтай юм энд байна.
Райли авсны хажуугаар хурдан явж өнгөрсний дараа эхний эгнээнд өндөр настай нэг хос сууж байхыг олж харлаа. Тэдний дэргэд өөрийнх нь үеийн эрэгтэй эмэгтэй хоёр хүн зэрэгцэн суужээ. Тэд Маригийн ах эгч нар бололтой. Мари яриандаа тэднийг Тревор, Шаннон гэж нэрлэж байсныг Райли саналаа. Харин эцэг эхийг нь хэн гэдгийг тэр огт санасангүй.
Райли гэр бүлийнхэн дээр нь очиж гашуудлаа илэрхийлэх эсэхээ эргэцүүлж хэсэг зогслоо. Тэд нарт өөрийгөө хэн гэж танилцуулах вэ? Мариг хоригдож байхад нь сулласан эмэгтэй гэх үү, эсвэл түүний цогцсыг олсон эмэгтэй байна гэх үү? Үгүй ээ, тэд өөрийг нь сүүлчийнхээр нь л харахыг хүснэ. Tэднийг одоо энэ хэвээр нь орхисон нь дээр.
Райли үүд рүү алхаж явах үедээ танил царай нэгийг ч хараагүй болохоор улам ч гунигтай санагдав. Олон цагийн видео ярилцлага хамт хийх, бас тусдаа уулзаж ярилцаж байсан ч тэд нарт нэг ч байгаагүй ажээ.
Харин тэд нар өөрсдийг нь барьж хорьж байсан нэг дайсан байсан. Тэр дайсан маань өнөөдөр энд ирсэн болов уу? Алуурчдын ихэнх нь хохирогчдынхоо оршуулган дээр ирдгийг Райли мэддэг ажээ. Марид өөрийгөө өртэй гэж бодож байсан ч түүнд энд ирэх бас нэг чухал шалтгаан байсан. Тэр Петерсоныг олохыг хүссэн. Райли жирийн үед машиныхаа тээшний саванд хадгалдаг Глок буугаа хувцсан доороо нуужээ.
Үүд рүү дөхөж явахдаа Райли энд байгаа хүмүүсийн царайг сайн ажиглан харж байлаа. Тэр Петерсоны уруулаа мушийлгахыг бамбарын гэрэлд харсан, бас гэрэл зургийг нь харж байсан боловч шууд нүүр тулж уулзаж байгаа. Одоо түүнийг харвал таних болов уу? Алуурчныг олно хэмээн xүмүүсийн царайг ажиглан явсан тэрбээр өөдөөс нь ширтэх тэдний харцыг хараад зүрх нь хурдан цохилно. Райли нэг ч сэжигтэй хүн олж харсангүй, орж гарч буй хүмүүсийг сайн ажиглахаар хамгийн арын суудал руу очиж суулаа.
Залуухан ламтан индэр дээр гарч ирэв. Мари сүсэг бишрэлгүй байсныг Райли мэддэг байсан болохоор энэ гэр бүлийнхний санаа гэдэг нь ойлгомжтой. Хүмүүс байраа эзэлж, бүгд чимээгүй боллоо. Ламтан ажилдаа мэргэшсэн нь илт намуухан хоолойгоор ярьж эхлэв.

_________________
Sakura


Top
   
PostPosted: Sep.02.17 11:32 pm 
Offline
Хэлээд баршгvй их цолтой
Хэлээд баршгvй их цолтой
User avatar

Joined: Jul.30.06 7:33 am
Posts: 461
Location: Holland
- Би үхлийн гүн харанхуйгаар явж байгаа ч миний дэргэд та байгаа болохоор би муу ёрын хорон санаанаас айхгүй, учир нь таны очир таяг намайг хамгаална.
Ламтан үгээ түр завсарлах мөчид чимээ аниргүйн дунд "Би муу ёрын хорон санаанаас айхгүй" хэмээх үг Райлигийн чихэнд дахин цуурайтан сонсогдоход энэ үг яг одоогийн нөхцөлд яагаад ч тохирохгүй байгааг анзаарав. "Муу ёрын хорон санаанаас айхгүй" гэдэг ер нь ямар утгатай билээ? Тэнгэрийн нэрийг барьж хэлэхэд энэ үнэнд нийцнэ гэж үү? Мари хэрвээ хэдэн сарын өмнө муу ёрын хорон санаанаас айж болгоомжилдог байсан бол Петерсоны саварт яасан ч орохгүй байсан. Энэ муу ёрын хорон санаа гадуур хангалттай сэлгүүцэж явдаг.
Ламтан үгээ үргэлжлүүллээ.
- Анд нөхөд минь, бид одоо бидний охин, эгч, найз, хамтрагч байсан Мари Сайлесийг нас барсанд, түүнийг алдсандаа гашуудахаар хамтдаа цуглараад байна...
Дараа нь ламтан нэг хүнээ алдсан харамсал, нөхөрлөл, гэр бүлийн тухай дурьдсан нэг хэвийн жижүүрийн гэмээр үгээ үргэлжлүүлэв. Тэр Маригийн "нас барсан"-ыг "дэндүү эрт байсан" гэж хэлсэн ч талийгаач амьдралынхаа сүүлчийн хэдэн долоо хоногийг хүчирхийлэл, айдсын дунд хэрхэн өнгөрөөсөн талаар огт дурьдсангүй.
Райли ламтны номлолыг сонсохоо больж Маригийн амиа хорлосон тухай захидал дээрx үгийг саналаа.
"Энэ бол хамгийн зөв арга".
Rайли өөрийгөө буруутай гэж мэдрэх үед хоолой нь бачуурч бараг амьсгал авч чадсангүй. Тэрбээр урагшаа гүйж очин ламтныг зайлуулаад энд байгаа хүмүүст энэ бүгд миний буруу гэж хэлэхийг хүслээ. Тэр Мариг сүйтгэчихсэн. Тэр Марид хайртай бүх хүмүүсийг зовлонд унагасан. Тэр бас өөрийгөө ч сүйтгэчихлээ.
Rайли биеэ барихаар өөртэйгөө тэмцэлдэж байх үедээ гэнэт нэг зүйлийг анзаарлаа. Тэр эхлээд Оршуулгын ёслолын төвийн тоосгон барилга, цагаан баганууд, цайвар өнгийн ханын цаасыг харсан. Дараа нь авсанд хэвтэх Маригийн хиймэл, өнгөө алдсан царайг, одоо харин энд урд нь чимээгүй сууж буй хүмүүст нэг тоглоом шиг, үнэнийг хэлэхэд робот шиг гараа хөдөлгөн үг хэлж буй ламтанг харж байна.
Энэ яг л хүүхэлдэйний байшин шиг юм.
Aвсанд хэвтэж буй Мари бол жинхэнэ хүн биш, энэ бүгд зүгээр нэг хуурамч оршуулгын ёслол. Райлиг айдас нөмрөн авлаа. Райлигийн толгойд хоёр алуурчин: Петерсон, Синди МакКиннон болон бусад хохирогчдыг алсан алуурчин хоёр нэг хүн болон хоорондоо уусав. Тэд адил төсгүй байгаа нь одоо огт хамаагүй, Райли одоо тэднийг хооронд нь ялгахгүй болжээ.
Сайтар зохион байгуулсан энэ оршуулгын ажиллагаа бол нөгөө араатны харахыг хүссэн сүүлчийн хүсэл байжээ. Тэгэхээр хэдий чинээ олон хохирогч байна, төдий чинээ олон удаа хүн оршуулна гэсэн үг.
Нэг хүн хаалгаар чимээгүй орж ирэн хамгийн арын эгнээнд өөрийнх нь эсрэг талд суухыг Райли нүднийхээ буланд олж харлаа. Ёслолын дундуур сүүлдэж орж ирсэн тэр хүнийг харахаар Райли толгойгоо ялимгүй эргүүлэв. Тэр эр оршуулгын ёслолд тохирохооргүй хувцасласан, бас өмссөн бэйсболын саравчтай малгайгаа дух руугаа доош нь дарж, нүдээ халхалжээ. Райлигийн зүрх дэлссэд ирэв. Тэр эр хэрвээ өөрийг нь барьж авбал дийлдэхээргүй хүч чадалтай, бие томтой харагдана. Энэ эрийн хөмхийгөө зуусан дүнсгэр царай Райлид буруутай гэсэн сэтгэгдэл төрүүлжээ. Тэр хайж буй хүн нь мөн болов уу?

_________________
Sakura


Top
   
Display posts from previous:  Sort by  
Post new topic  Reply to topic  [ 333 posts ]  Go to page Previous 16 7 8 9 1013 Next

All times are UTC+09:00


Who is online

Users browsing this forum: Google [Bot] and 6 guests


You cannot post new topics in this forum
You cannot reply to topics in this forum
You cannot edit your posts in this forum
You cannot delete your posts in this forum
You cannot post attachments in this forum

Search for:
Jump to:  

Copyright Asuult.NET © 2000-2015.
Administrative Contact: Khundaga Khurelbaatar [hundaga@hotmail.com]
Tel: 1-888-303-4927, Fax: 1-888-406-2264.
Powered by phpBB © 2000-2015 phpBB Group. Powered by phpBB® Forum Software © phpBB Limited