#AsuultSambar :

МОНГОЛ УЛС МАНДАН БАДРАГ!
It is currently Nov.23.17 1:53 am

All times are UTC+09:00




Post new topic  Reply to topic  [ 488 posts ]  Go to page Previous 15 6 7 8 919 Next
Author Message
PostPosted: Aug.27.17 3:18 am 
Offline
Олны Танил Гишvvн
Олны Танил Гишvvн
User avatar

Joined: Jul.30.06 7:33 am
Posts: 523
Location: Holland
Бүлэг 20

Өрөө тансаг, суудал нь тухтай хэдий ч Майкл Невинсийн конторын бүдэг гэрэл Райлигийн сэтгэл санааг огт тайвшруулж чадсангүй. Синди олдоогүй хэвээрээ. Яг одоо түүнд юу тохиолдож байгааг хэн мэдэхэв. Түүнийг өөрийг нь тамлаж байгаа болов уу? Яг өөрийг нь тамласан шиг.
Нөгөө дүүргийг нэгжсэн цагдаа нар хорин дөрвөн цөг өнгөрсөн боловч бүсгүйг олоогүй.Тэд бүсгүйг буруу газар хайж байгааг мэдэж байсан учраас энэ Райлиг гайхшруулсангүй. Түүнийг зовоож байгаа гол асуудал нь хохирогчийг хаанаас хайх ёстойг хэн ч мэдэхгүй байгаа явдал билээ. Алуурчин одоо хохирогчоо хэр их тамласан... эсвэл тэр амьд байгаа эсэхийг тэр бодохыг хүсэхгүй байлаа.
- Майк, бид бүсгүйг алдчихсан. Минут өнгөрөх тусам тэр улам их өвдөж байгаа. Тэр одоо үхэхэд ойрхон болсон.
- Тэднийг буруу хүнээ барьсан гэдэгт чи яагаад ийм их итгэлтэй байгаа юм бэ? хэмээн шинжээч мэргэжилтэн Майкл Невинс түүнээс асуулаа.
Невинс бол өөртөө их анхаарал тавьдаг, үнэтэй цамц хантааз өмсдөг, нягт нямбай, бас хашир болгоомжтой нэгэн. Тийм ч учраас тэр Райлид таалагддаг бөгөөд түүнтэй уулзахаараа сэтгэл нь сэргэдэг ажээ. Тэд арван хэдэн жилийн өмнө анх уулзсан бөгөөд тэр үед Райлиг ХМТ-ны нэг чухал хэргийг мөрдөж байхад Майк зөвлөхөөр нь ажиллаж байжээ. Майкийн контор Д.С (Вашингтон)-д байрладаг болохоор тэд байнга уулзалдаад байж чаддаггүй. Тэгсэн хэдий ч өнгөрсөн хугацаанд тэд хоёулаа зөн билгийн авьяастай, нарийвчлан хэлвэл тэд адилхан зөн совин мэдэрдгээ олж мэдэцгээжээ. Райли өнөө өглөө шууд Майкл руу давхиж ирсэн.
- Би хаанаас нь эхлэх вэ? хэмээн Райли чичирсxийн хариу хэлэв.
- Эхлээд тайвшир.
Райли Майклын өгсөн халуун цайнаас балгалаа.
- Би түүнийг харсан гэж тэрбээр хэлээд
- Би түүнд хэдэн асуулт тавьсан боловч Валдераас болоод түүнээс хариулт авах цаг байсангүй.
- Тэр тэгээд чиний бодсон шинж тэмдэг, төрхтэй тохирохгүй байгаа юм уу?
- Майк, энэ Даррел Гамм олонд танигдахыг хүссэн гэж Райли хэлээд
- Тэр сэтгэцийн гаж донтнуудын тухай хүүхэд насныхаа гэнэн мөрөөдөлд автсан нэгэн. Тэр тийм болохыг, бас нэртэй болохыг хүсдэг. Гэхдээ тэр юунаас эхлэхээ ч мэддэггүй. Тэр одоо зөвхөн тохиолдлоор мөрөөдөлдөө хүрэх гэж байгаа гэв.
Майк бодлогошрон эрүүгээ илж сууснаа
- Харин жинхэнэ алуурчин алдартай болохыг хүсдэг гэж чи бодохгүй байгаа юм уу?
- Тэр нэр алдартай болохыг сонирхдог, хүсдэг байж болно, гэхдээ тэр ийм юманд тэгтлээ тэмүүлдэггүй. Түүний сэтгэл илүү өөр зүйлд, хувийн чанартай нэг юманд татагддаг. Хохирогчид алуурчинд хэн нэгнийг санагдуулдаг, бас тэр тэдний өвдөлтөөс сэтгэл ханамж авдаг. Тэр хохирогчдоо тохиолдлоор сонгож авдаггүй.
- Гэхдээ яаж?
Райли толгой сэгсрээд тайлбарлахыг оролдлоо.
- Майк, энэ ямар нэг байдлаар хүүхэлдэйнүүдтэй холбоотой. Тэр залуугийн сэтгэлийг зөвхөн хүүхэлдэйнүүд эзэмдсэн. Тэр тэднийг юу гэж боддогт л хамаг учир байна.
Тайлбар нь олигтой болоогүй мэт санагдсан учир Райли санаа алдлаа. Хэдий тэгсэн ч өөрийн зөв гэдгийг тэр мэдэж байв. Майк хэсэг дуугүй сууж байснаа
- Уур хилэн, хорон муу санааг таньж мэдэх авьяастайг чинь би мэднэ. Би чиний зөн совинд дандаа итгэдэг. Чи өөрийн зөв гэж бодож байгаа ч гэсэн тэдний барнвчилсан сэжигтэн этгээдийн тухай хүн болгонд цахим шуудангаар мэдэгдэхээ боль. ХМТ-ны ажилтангууд бүгдээрээ мулгуу хүмүүс биш гэлээ.
- Гэхдээ зарим нь тийм. Өчигдөр хулгайлж авч явсан тэр бүсгүйн тухай бодлыг би толгойноосоо аваад хаячихаж чадахгүй байна. Тэр одоо ямар байгаа бол гэсэн бодол миний толгойд байнга эргэлдээд болохгүй байна.

_________________
Sakura


Top
   
PostPosted: Aug.27.17 3:58 am 
Offline
Асуулт Самбарын Хvндэт Харуул
User avatar

Joined: Sep.21.09 1:02 pm
Posts: 6305
Location: Энд
Сэтгэл зүйчтэй уулзаж нээх сайхан зөвөлгөө авч үзэхиймсан гэж боддог шд.

Райлид хэцүү бгаа бх л даа. Ядаж бхад өөрөө тэр зовлонг саяхан мэдэрсэн болохоор, Синдигийн оронд өөрийгөө тавьж үзээд, тэнд хүн үхлээ хүлээж бхад энд үр дүнгүй суугаад бна гэдэгтэйгээ эвлэрч чадахгүй бгаа бх.

Баярлалаа

_________________
:wink:


Top
   
PostPosted: Aug.27.17 5:48 am 
Offline
Олны Танил Гишvvн
Олны Танил Гишvvн
User avatar

Joined: Jul.30.06 7:33 am
Posts: 523
Location: Holland
Райли одоо л сэтгэл судлаач дээр ирсэн гол зорилгоо хэлэхээр шийдэв.
- Майк, чи Даррел Гаммыг байцааж үзэхгүй юм уу? Чи түүний санааг хормын дотор л мэдэж чадна.
Майк цочирдсон харагдана.
- Тэд над руу утасдаагүй. Өнөө өглөө намайг хэргийн мэдээлэлтэй танилцах үед өчигдөр Ралстон эмч сэжигтэнтэй ярилцсан гэж хэлсэн. Тэр Гаммыг алуурчин гэдэгт итгэлтэй байна гэсэн. Тэр бас Гаммаар хэрэг үйлдсэнийг хүлээлгэж гарын үсгийг нь зуруулсан байна лээ. Тэгэхээр Төв Удирдлагын хувьд хэрэг хаагдсан гэсэн үг. Тэд одоо зөвхөн бүсгүйг олохыг хэрэгтэй гэж бодож байгаа. Тэд нар бас Гаммын амыг нээж чадна гэж бодож байгаа шүү.
Эгдүүцэж уур нь хүрсэн Райли нүдээ эргэлдүүллээ.
- Гэхдээ тэр Ралстон чинь худалч амьтан. Тэр чинь Валдерын улыг долоогч. Тэрний гаргасан дүгнэлт Валдерын хүсэлт байсан.
Майк хариу хэлсэнгүй, Райлиг инээмсэглэн харна. Ралстоны талаар Майк өөртэй нь яг адилхан бодолтой байгаа гэдэгт Райли бараг эргэлзсэнгүй. Гэхдээ мэргэжлийн хүний хувьд тэр энэ талаар ил хэлэхгүй.
- Би учрыг нь олж чадсангүй. Чи хавтаст хэргийг уншаад юу бодож байгаагаа надад хэлж чадах уу?
Майк бүр бодолдоо дарагдаад нилээн сууж байснаа
- Ер нь хоёулаа чиний талаар ярилцвал яаж байна? Чи ажилдаа ороод хэр удаж байгаа билээ? гэж асуулаа.
Райли эхлээд бодох хэрэгтэй байв. Энэ хэргийн мөрдөлт шинэхэн ч гэсэн тэрбээр бүр дотор нь уусчихсан ажээ.
- Долоо хоног орчим.
Майк толгойгоо гэлжийлгэн харж байснаа санаа тавьсан байртай
- Чи хэтэрхий яараад байна. Чи дандаа яарч байдаг гэж хэлэхэд Райли
- Тэр нөхөр энэ хугацаанд нэг бүсгүйг алаад дахиад нэгийг хулгайлж амжсан. Бүр зургаан сарын өмнө түүний үйлдсэн хэргийг анх харахдаа л энэ хэргийг мөрдөх хэрэгтэй байсан юм. Би мөрдөлтөө зогсоох хэрэггүй байсан гэлээ.
- Чи зогсохоос аргагүй байсан.
Майк өөрийнх нь гэмт хэрэгтэнд баригдан хоригдож, тамлуулсаныг хэлж байгааг тэр ойлгожээ. Тэр энэ талаар Майктай олон цагийн турш ярилцсан бөгөөд энэ нь ч түүнд их тус болсон билээ.
- Одоо би буцаад ирсэн. Бас өөр нэг эмэгтэй хэцүү байдалд орчихоод байна.
- Чи одоо хэнтэй хамтарч ажиллаж байгаа вэ?
- Дахиад Билл Жеффристэй хамт. Тэр хэргийн байдлыг үнэлэхдээ заримдаа намайг гүйцдэггүй ч их сайн хамтрагч. Түүнд бас одоогоор ямар ч санаа оноо алга.
- Чи ажилдаа ямархуу байна? Өдөр бүр Жеффрисийн дэргэд байдаг уу?
- Би сайн байгаа. Яагаад үгүй гэж?
Майк дуугаа хураан Райлийг хэсэг ажиглаж сууснаа сэтгэл нь илт зовсон шинжтэй харлаа.
- Ухаан бодол чинь саруул гэдэгт чи итгэлтэй байгаа биз дээ? Ажиллаж чадна гэдэгтээ чи итгэлтэй байна уу? Чи чухам аль гэмт хэрэгтний араас хөөцөлдөж байгаагаа сайн мэдэж байгаа юу? Энэ миний чамаас мэдэх гэсэн зүйл.

_________________
Sakura


Top
   
PostPosted: Aug.27.17 7:00 am 
Offline
Давамгайлагч Гишvvн
Давамгайлагч Гишvvн

Joined: Feb.27.13 5:20 pm
Posts: 878
Баярлалаа.

_________________
Х Ү С


Top
   
PostPosted: Aug.27.17 6:32 pm 
Offline
Олны Танил Гишvvн
Олны Танил Гишvvн
User avatar

Joined: Jul.30.06 7:33 am
Posts: 523
Location: Holland
Ярианы сэдэв гэнэт өөрчлөгдсөнд бага зэрэг гайхсан Райли нүдээ анивчлаа.
- Ямар гэдэг чинь юу гэсэн үг вэ?
- Шинэ үү, хуучин уу?
Хоёулаа дуугаа хураан хэсэг суув.
- Чамайг энд өөрийнхөө тухай ярих гэж ирсэн гэж би бодсон юмсан гэж Майк дуугаа намсган хэлснээ
- Петерсоныг дэлбэрэлтийн үеэр үхсэн гэдэгт одоо хүртэл итгэж чаддаггүйг чинь би мэднэ гэлээ.
Өөрийнх нь талаар ярилцана гэж огт бодоогүй, бас ийм сэдэв хөндөнө гэж хүлээгээгүй Райли юу хэлэхээ мэдсэнгүй.
- Энэ чинь өөр асуудал шүү дээ.
- Ингэхэд чи эмээ ууж байгаа юу?
Райли шууд хариулсангүй. Тэр бодлоо сайн төвлөрүүлэхийн тулд хэдэн өдрийн турш тайвшруулах эмээ уугаагүй ажээ.
- Чиний хэлэхийг хүсээд байгаа юм чинь надад таалагдах эсэхийг би сайн мэдэхгүй байна.
Майк цайнаасаа нэг том балгаад
- Чи өөртөө сэтгэл зовоосон маш том ачаа үүрч байгаа. Энэ жил чи нөхрөөсөө салсан болохоор дасахад хэцүү байгааг чинь би мэдэж байна. Бас чи олон жилийн өмнө ээжийгээ аймшигтай байдалд амь насаа алдахыг харсан гэв.
Райли бухимдаж эхлэн нүүр нь улайгаад ирлээ. Тэр энэ талаар ярихыг огт хүсээгүй.
- Бид чамайг хулгайлсан үеийн нөхцөл байдлын талаар ярилцсан гэж Майк яриагаа үргэлжлүүлэв.
- Чи аз туршиж хязгаарыг давсан. Чиний хийсэн үйлдэл чинь үнэхээр ухаангүй явдал байсан.
- Би Мариг чөлөөлсөн.
- Чи амь насаа алдах шахсан.
Райли амьсгалаа гүнзгий удаан авлаа.
- Эх маань алагдаж, гэрлэлтээ цуцлуулсан учраас би энэ бүгдийг зориуд хийсэн гэж чи хэлэх гээд байна. Бас чи ийм юм болох байсан гэж хэлж байна. Энэ бүхэнд би өөрөө л буруутай. Би өөрийгөө ийм байдалд оруулсан.
Майк эелдэгхэнээр инээмсэглээд
- Одоо чи өөртөө анхаарах хэрэгтэй гэж би хэлэх гэсэн юм. Дотор чинь юу болоод байгааг өөрөөсөө асуугаад үз гэв.
Райли нулимсаа урсгачихгүйг хичээн амьсгалаа урт авлаа. Майкийн зөв ажээ. Тэр энэ бүхнийг өөрөөсөө асууж байсан учраас түүний үг өөрт нь хүнд тусжээ. Гэхдээ энэ түүний дэндүү шулуухан хэлсэн үгнээс болоогүй. Одоо яг юу нь үнэн гэдгийг өөрөө мэдэх цаг болсон.
- Майк, би ажлаа л хийсэн гэж тэр түгдэрсxийн хэллээ.
- Чиний буруу биш гэдгийг би мэдэж байна. Энэ юу гэдгийг чи мэдэж байна уу? Үүнийг өөрийгөө гаргуунд нь гаргах гэдэг юм. Би үүнд л их санаа зовж байна. Чи харсан болгоноо өөртөө татдаг. Чи амьдралаа эрсдэлд оруулж байна.
Райли цааш нь сонсож тэвчсэнгүй, суудлаасаа бослоо.
- Эмч ээ! Эрсдэлд орохыг хүссэн учраас би хулгайлагдсан юм биш. Тэнд, гадуур гаж донтонгууд чөлөөтэй тэнүүчилж яваа учраас л намайг хулгайлсан.

_________________
Sakura


Top
   
PostPosted: Aug.27.17 7:40 pm 
Offline
Олны Танил Гишvvн
Олны Танил Гишvvн
User avatar

Joined: Jul.30.06 7:33 am
Posts: 523
Location: Holland
* * *
Райли хамгийн ойр харагдсан гарах хаалга руу зүглэн хурдан гадагшаа гарав. Зуны нэг сайхан өдөр болж байлаа. Тэр тайвшрахын тулд амьсгалаа хэдэн удаа гүнзгий авснаа бандан сандал дээр толгойгоо барин суув.
Тэгтэл гар утас нь дуугарлаа.
Mари.
Энэ дуудлага яаралтай гэдгийг тэр дор нь мэдээд утсаа авбал тасалдан амьсгаадах чимээ сонсогдов.
- Мари хэмээн санаа нь зовсон Райли асуугаад
- Юу болсон бэ? гэлээ.
Урьд байдгаасаа бүр их хямарсан Маригийн аяархан мэгшихийг сонсов. Эцэст нь Мари амьсгаадсан хэвээрээ
- Райли, чи түүнийг олсон уу? Чи түүнийг хайсан биз дээ? Эсвэл өөр хэн нэгэн түүнийг хайж байгаа юу? хэмээн асуулаа.
Мари мэдээж Петерсоны тухай ярьж байгаа ойлгосон Райлигийн зориг мохчих шиг болов. Тэр дэлбэрэлтийн үед үхсэн, тэр үнэхээр үхсэн гэж хэлмээр байсан ч, тэгсэн гэдэгт өөрөө ч бүрэн итгэлгүй байгаа тэрбээр үүнийг яаж итгэл төгс хэлэх болж байна аа? Хэдэн хоногийн өмнө шинжээчийн багийн мөрдөгч Бетти Рихтер Петерсоны үхсэн байх боломжийн талаар хэрхэн хэлснийг тэр саналаа.
Би үүнд ерэн есөн хувийн итгэлтэй байна.
Энэ тоо өөрийг нь тайвшруулж чадаагүй. Бас Марид үүнээс өөр юм хэлж чадахгүй.
Маригийн мэгшсээр байгааг сонссон тэрбээр нуруугаар нь хүйт оргилоо.
- Өө бурхан минь, Тэгвэл энэ тэр байжээ! хэмээн Мари гэнэт орилоод
- Түүнээс өөр хэн ч биш гэв.
Райлигийн хамаг шар үс босох шиг боллоо.
Мари, чи юуны талаар яриад байна? Юу болсон юм бэ?
Айж сандарсан Мари үгээ арай ядан зөөж
- Тэр над руу утасдсан гэж би чамд хэлж байсан. Би гэрийнхээ утсыг тасалсан боловч тэр миний гар утасны дугаарыг олчихсон байна. Тэгээд над руу байнга утасдаж байгаа. Тэр надад юу ч хэлдэггүй, зөвхөн амьсгааддаг. Гэхдээ би тэр мөн гэдгийг мэдэж байна. Өөр хэн байна гэж? Райли, тэр бас гэрт минь байсан гэлээ.
Одоо жинхэнээсээ сандарч мэгдсэн Райли дуугарч чадсангүй. Хормын дараа тэр
- Юу гэсэн үг вэ? хэмээн асуув.
- Шөнө бүр би чимээ гарахыг сонсдог. Тэр хаалга руу, бас унтлагын өрөөний цонх руу юм шиддэг. Жижигхэн хайрган чулуунууд гэж би бодож байна.
Хаалганых нь урд байсан хайрган чулуунуудыг гэнэт санасан Райлигийн зүрх нь зогсчих шиг болов. Петерсон үнэхээр амьд гэж үү? Мари, тэр хоёр, бас өөр хүмүүс ч гэсэн аюулд өртөхөд ойрхон байгаа гэж үү?
Тэр хэлэх үгээ зөв сонгох хэрэгтэй байлаа. Мари энэ аюулын ирмэг дээр дэнжигнэж байна.
- Мари, би одоохон очлоо. Бас би наадхыг чинь шалгуулахаарТөвөөс хүмүүс илгээе.
Мари цөхөрсөн нь илт зэрлэгээр инээд алдсанаа
- Үүнийг шалгуулна гэсэн үү? цуурайтуулан хэлээд
- Орхиж үз, Райли. Чи олон удаа ингэж хэлсэн. Одоо чамд хийж чадах юм байхгүй. Чи юу ч хийх хэрэггүй. Хэн ч үүнийг зогсоож чадахгүй гэв.
Райли машиндаа суугаад жолоо барьж явах үедээ яриагаа таслахгүйн тулд утасныхаа чанга яригчийг асаалаа. Тэрбээр машинаа асаах үедээ
- Утсан дээрээ байж бай, битгий таслаарай хэмээн хэлээд Жорж таун руу хөдлөв.
- Би одоохон очлоо.

_________________
Sakura


Top
   
PostPosted: Aug.27.17 8:22 pm 
Offline
Олны Танил Гишvvн
Олны Танил Гишvvн
User avatar

Joined: Jul.30.06 7:33 am
Posts: 523
Location: Holland
Бүлгээ дуусгах гээд эдит хийсэн шүү. Одоо 16 бүлэг үлдсэн.

_________________
Sakura


Top
   
PostPosted: Aug.27.17 9:05 pm 
Offline
Олны Танил Гишvvн
Олны Танил Гишvvн
User avatar

Joined: Jul.30.06 7:33 am
Posts: 523
Location: Holland
Бүлэг 21

Мариг утсан дээр нь тогтоон барихын зэрэгцээ Райли битүү машин сүлжилдсэн замын хөдөлгөөн дундуур жолоогоо барьж явна. Уулзвараар нэвтрэх үед шар гэрэл улаанаар солигдлоо. Аюултай гэдгийг тэрбээр мэдэж байсан ч тэр шууд давхиж өнгөрөв. Тэр өөр яах байсан гэж? Цагдаагийн машин биш, харин хувийн машинаа жолоодож явсан болохоор түүнд гэрлэн болон дуут дохионы аль нь ч байсангүй.
- Райли, би утсаа тасаллаа гэж Мари тав дахь удаагаа хэлэхэд
- Үгүй! гэж шаналж цөхөрсөн Райли дахиж орилоод
- Утсан дээрээ байж бай, Мари! гэлээ.
Мари ядарч туйлдсан хоолойгоор
- Би энэ бүхнийг дахиж тэсэхгүй нь. Өөрийгөө аврахыг бод, би одоо үнэхээр чадахгүй. Миний хувьд бүх юм дууссан. Одоо би үүнийг төгсгөл болгоно гэж хэлэв.
Райлиг айдас нөмрөн авлаа. Мари юу гэсэн бэ? Тэр юу төлөвлөсөн юм бол?
- Мари, чи үүнийг чадна!
- Райли, үүрд баяртай!
- Үгүй!. Намайг хүлээ! Хүлээгээч! хэмээн Райли өөрийн эрхгүй галзуурсан мэт хашгирч
- Би одоохон очлоо. Чи намайг хүлээж чадна шүү дээ гэлээ.
Тэр галзуурсан хүн шиг хар хурдаааа давхиж байлаа. Жолооч нар дохиогоо хангинуулж сонсогдоно.
- Утсаа битгий тасла гэж Райли тушаах мэт хэлээд
- Чи намайг сонсож байна уу? гэсэнд Мари хариулсангүй. Райли түүнийг уйлсан хэвээрээ ямар нэг юм хийж буйг сонслоо.
Чимээ гарахыг сонсоод тэр бага зэрэг тайвшрав. Ямартай ч Мари утсан дээрээ байсаар байна. Гэвч Райли түүнийг зогсоож чадах болов уу? Өгүүлэхийн аргагүй айдаст автсан хөөрхий бүсгүй одоо аюултай юм хийхэд бэлэн байгааг тэр мэдэж байлаа. Одоо Мариа солиортлоо айчихсан байгаа болохоор эргэцүүлж бодох ямар ч чадваргүй болчихсон байгаа.

_________________
Sakura


Top
   
PostPosted: Aug.27.17 9:24 pm 
Offline
Асуулт Самбарын Хvндэт Харуул
User avatar

Joined: Sep.21.09 1:02 pm
Posts: 6305
Location: Энд
Яасан ч хэцүү юм бэ дээ. Хэн нэгэн өөрийг нь барьж аваад тамлаж алахын тулд араас нь мөрдөж бгаа гэхээр яаж ч амьдрах юм бгаан.

Баярлалаа :wd: :wd:

_________________
:wink:


Top
   
PostPosted: Aug.27.17 10:24 pm 
Offline
• Moderator
<b><font color=#000099>• Moderator</font></b>
User avatar

Joined: Apr.22.02 3:10 pm
Posts: 13840
Location: above
hi naran
Tzusan ushuu ii daraa uur tzuwral bgaa yu? Bgaa yum shig tugschhiin

_________________
beyond


Top
   
PostPosted: Aug.27.17 11:47 pm 
Offline
Олны Танил Гишvvн
Олны Танил Гишvvн
User avatar

Joined: Jul.30.06 7:33 am
Posts: 523
Location: Holland
Гэнэт xүмүүний орчлонд байж боломгүй араатны гэмээр тэр аймшигтай газар өнгөрүүлсэн хэдэн өдрийнх нь дурсамж Райлигийн толгойд харван орж ирлээ. Цаг хугацаа хэрхэн өнгөрч байгааг мэдрэхээ больдог, үнэхээр оршин байдаг гэдэгт итгэхийн аргагүй тэр харанхуйгаас ч аймаар тас харанхуй орчлон.
Би үүнийг санах ёсгүй, гэж тэр өөртөө хэлсэн ч аймшигт дурсамжууд нь түүнийг аль хэдийн нөмрөн авчээ.

Юу ч харж, сонсож чадахгүй байсан Райли бусад мэдрэхүйгээ ашиглахыг хичээв. Хэт их айснаас хоолойгоор нь гашуун юм өгсөн аманд нь орж хэлийг нь дарвигануулна. Тэр чийгтэж бохир заваан болсон газрыг тэмтэрлээ. Энд ялзарсан хөрс, хөгцний үнэр ханхална. Амьд үлдэхийн тулд тэрбээр бүх мэдрэхүйгээ хурц байлгах хэрэгтэй.
Гэнэт тас харанхуйн дунд Петерсоны асаасан бамбарын дөлнөөс нүд сохлом хурц гэрэл гарлаа.


Гэнэт хүчтэй донсолж Райли дурсамжаасаа салж сэрэх шиг болов. Машиных нь дугуй замын дундах хашлага давсныг, бас эсрэг урсгалд орох шахснаа ойлготол нэг хором өнгөрлөө. Энд тэндгүй машинууд дохиогоо хангинуулна. Райли одоо бүх анхаарлаа жолоо барихад хандуулж, эргэн тойрноо хальт ажиглан харав. Тэр Жорж таунд ойрхон иржээ.
- Мари, чи наанаа байна уу? гэж Райли хашгирлаа.
Хариуд нь шуухитнан мэгших дуу дахин гарахыг сонсов. Ашгүй дээ. Райли одоо юу хийх хэрэгтэй юм бол? Райли үнэндээ маш их эргэлзэж байлаа. Тэр одоо Вашингтон руу, ХМТ руу утасдаж тусламж дуудаж болох юм. Гэвч тэдэнд хэнд ямар асуудал үүсээд байгааг тайлбарлаж, бас тийшээ очих цагдаа нарт хаяг өгөх гэсээр байгаад цаг алдаж магадгүй. Түүнчлэн тийшээ утасдахын тулд Маритай холбоогоо таслана гэсэн үг.
Мариг утаснаас холдуулж болохгүй, харин яаж? Мариг яаж тэр харанхуй хар ангалаас нь салгах вэ? Райли өөрөө дөнгөж сая тэр аймшигтай ангал руу унах шахсан.
Тэгтэл нэг юм санаанд нь орж ирлээ. Нилээн хэдэн жилийн өмнө тэр хүнд нөхцөл байдалд орсон хүмүүсийг утсан дээр хэрхэн тогтоон барихыг суралцаж байжээ. Гэвч өдий хүртэл энэ сургалтыг амьдралд хэрэгжүүлэх шаардлага түүнд гарч байгаагүй. Сургалтын хичээлүүдийг эргэж санахыг оролдон тэрбээр бүх хүчээ дайчлав.
Нэг удаагийн хичээл дээр шугаманд холбогдсон хүнээ утсан дээр нь тогтоон барихын тулд юу ч хамаагүй юм ярьж болдгийг зааж байжээ. Ярьж байгаа юм нь нөхцөл байдалд ямар ч хамаагүй, утга авцалдаагүй, чухал биш байсан ч хамаагүй, хамгийн гол нь эсрэг хүнийхээ дууг сонсож байх нь гол зорилго байсан.

_________________
Sakura


Top
   
PostPosted: Aug.27.17 11:51 pm 
Offline
Олны Танил Гишvvн
Олны Танил Гишvvн
User avatar

Joined: Jul.30.06 7:33 am
Posts: 523
Location: Holland
Attachment:
413c1JwSenL._SX323_BO1,204,203,200_.jpg
413c1JwSenL._SX323_BO1,204,203,200_.jpg [ 31.23 KiB | Viewed 450 times ]
Сараан wrote:
hi naran
Tzusan ushuu ii daraa uur tzuwral bgaa yu? Bgaa yum shig tugschhiin

Байдаг. Гэхдээ ном нь ганцxан Франц хэл дээр хэвлэгдсэн. Гурав дахь цувралын эрхийг Францын нэг хэвлэлийн компани худалдаж аваад өөр орнуудад тэр ч бүү хэл Англид ч хэвлэгдээгүй. Харамсалтай нь би Франц хэл мэдэхгүй. ккккккк

_________________
Sakura


Top
   
PostPosted: Aug.28.17 12:29 am 
Offline
• Moderator
<b><font color=#000099>• Moderator</font></b>
User avatar

Joined: Apr.22.02 3:10 pm
Posts: 13840
Location: above
the harvest of the innocent genuu goy bhdaa
hmmp tenegg frenchuud gantz zohiol umchilj yadag bnaa

_________________
beyond


Top
   
PostPosted: Aug.28.17 6:21 am 
Offline
Олны Танил Гишvvн
Олны Танил Гишvvн
User avatar

Joined: Jul.30.06 7:33 am
Posts: 523
Location: Holland
- Мари, чи надад нэг юм хийж өгөх хэрэгтэй байна гэж Райли хэллээ.
- Юу юм бэ?
Юу гэж хэлэхээ мэдэхгүй байсан Райлигийн тархи асар хурдан ажиллаж байв.
- Чи гал тогооныхоо өрөөнд ороодохооч. Тавиур дээр чинь ямар төрлийн амтлагч ногоонууд байгаад надад нэрлэж өгөөсэй гэж би хүсэж байна
Мари дуугаа хураачихсанд Райлигийн санаа зовж байлаа. Тэр арай хэлсэн зүйлийг нь хийж чадахааргүй туйлдчихсан юм биш биз?
- За тэгье. Одоо тийшээ орлоо.
Райли арайxийж амьсгаа авахтайгаа болов. Ийм маягаар хийгээд байвал тэр ядаж жаахан ч гэсэн цаг авна. Утасны цаанаас шилэн савны хоорондоо харшилдах чимээ сонсогдохоос гадна Маригийн хоолой нэг л хачин хийрхсэн юм шиг дуугарч байв.
- Надад хатаасан орегон байна. Бас нунтагласан улаан чинжүү, бас задь байна.
- Сайн байна. Өөр юу байна? гэж Райли асуулаа.
- Хатаасан тим, бас нунтаг перец, хар перецний үр.
Мари яриагаа түр завсарлав. Түүнийг зогсоолгүй яаж энэ бүхнийг үргэлжлүүлэн хийлгэх вэ?
- Чамт каррений нунтаг бий юү? гэж Райли асуулаа.
Шил харших чимээ гарснаа
- Үгүй хэмээн Мари хариулав.
Райли амьдрал үхлийг шийдэж буй мэт үгээ зөөн маш удаан ярьж байлаа. Яг үнэндээ тэр ийм нөхцөлд орчихоод байв.
- Одоо нэг ноорог цаас, харандаатай аваад наадхаа бич. Дараа чи хүнс цуглуулахдаа худалдаж авна.
Мари бичиж байгаа бололтой шаржигнах чимээ сонсогдоно.
- Чамд өөр юу байна?
Утасны цаана нэг хэсэг нам гүм болсноо эцэст нь Мари
- Энэ болохгүй байна, Райли хэмээн гомдолтойгоор хэллээ.
Райли аргаа баран дэмий л ээрч түгдрэн
- Зүгээр л ... надад... зориулаад хий, тэгэх үү?
Дахиад чимээгүй болчихов.
- Райли! Тэр энд байна! Райлигийн хоолой бачуурч амьсгаа нь бөглөрөх шиг болов.
- Тэр хаана байна гэж?
- Тэр энд, гэрт байна. Одоо л би ойлголоо. Тэр энд дандаа байсан юм байна. Одоо чамд хийж чадах юм байхгүй.
Тэнд юу болоод байгааг ойлгохыг хичээхийн сацуу Райлигийн толгойд янз бүрийн бодлууд ара араасаа цуварч байлаа. Маригийн ухаан солиороод тэр хий юм харж сонсоод байгаа бололтой. Райли өөрөө ГДСӨ (Гэмтлийн дараахи сэтгэцийн өөрчлөлт) хэмээн нэрлэдэг зовиураас салах гэж их мэрийж байсан болохоороо үүнийг сайн ойлгож байлаа.
Аль эсвэл Мари үнэнийг хэлсэн байж ч магадгүй.
- Мари, чи үүнийг яаж мэдэж байгаа юм бэ? хэмээн асуух зуур түүнийг саатуулах бас нэг арга олохыг хичээлээ.
- Би түүнийг сонсож байна. Түүний алхах чимээ сонсогдож байна. Тэр дээд давхарт байна. Үгүй, тэр том өрөөнд байна. Үгүй, тэр зооринд байна.
Tэр солиороод байгаа юм биш үү? хэмээн Райли өөрөөсөө асуулаа. Тэгсэн байх боломжтой. Райли өөрөө хулгайлагдсаныхаа дараа хэдэн өдөр хий юм сонсож байсан нь нэг бус удаа байжээ. Тэр одоо ч гэсэн өөрийнхөө таван мэдрэхүйд гүйцэд итгэж чаддаггүй. Гэмтлээс болж аймшигтай хий юм харах бол энүүхэнд.
- Тэр энд, гэрт маань хаа сайгүй байна гэж Мари хэллээ.
- Үгүй ээ, хэмээн Райли эцэст нь орилоод
- Тэр нэг дор олон газар байж чадахгүй гэж хэлэв.
Райли нэг хүргэлтийн машинаас амжиж зайллаа. Яагаад ч юм одоо өөрт нь юу ч болсон хамаагүй юм шиг нэг хачин мэдрэмж төрөв.
Тэгтэл Мари дахиад ярьж эхэллээ, тэр уйлахаа больжээ. Тэр айдас төрүүлэм тайван, нэг л хүлцэнгүй ярьж байлаа.
- Тэр сүнс болсон юм шиг байна, Райли. Түүнийг дэлбэлэх үед сүнс нь чөлөөлөгдсөн байх. Биеийг нь алсан боловч муу ёрын сүнсийг нь устгаж чадаагүй. Тэр одоо дуртай цагтаа хаа сайгүй байж чаддаг болсон. Түүнийг одоо хэн ч, хэзээ ч зогсоож чадахгүй. Ийм муу ёрын сүнстэй чи тэмцэж чадахгүй. Одоо бууж өг, Райли. Чи юу ч хийж чадахгүй. Би ч мөн адил. Одоо миний ганц хийж чадах юм гэвэл түүний надад хийхийг хүссэн зүйл.
- Утсаа битгий тасал! Би чамаас надад өөр юм хийж өгөхийг гуйж байна.
Мари дахиад хэсэг чимээгүй болсноо
- Юу юм бэ? Одоо юу хийх гэж, Райли?
- Би чамайг утсан дээрээ байгаасай гэж хүсэж байна, бас гэрийнхээ утсаар 911 рүү утасд гэж би чамаас гуйж байна.
Маригийн дууны өнгө өөрчлөгдөж, одоо бага зэрэг уурласан байлаа.
- Есүс, Райли. Би гэрийнхээ утасны шугамыг тасалсан гэж би чамд хичнээн удаа хэлэх юм бэ?
Айж сандарсандаа Райли үүнийг таг мартчихсан байжээ. Мари бухимдсан нь сайн хэрэг. Уур хилэнтай байх нь айж байснаас дээр.
- Бас нэг юм хэлэхэд... гэснээ Мари үгээ үргэлжлүүлэв.
- 911 -т утасдлаа гээд ямар тус байгаа юм бэ? Тэд надад тусалж чадах юу хийнэ гэж? Надад хэн ч тусалж чадахгүй. Тэр хаа сайгүй байгаа. Эрт орой хэзээ нэгэн цагт тэр намайг барьж л таарна. Тэр чамайг ч бас барина. Хоёулаа бууж өгсөн нь дээр.
Райли уурлаж байлаа. Маригийн солиорол хяналтнаас гарчээ. Тэгээд ч одоо Петерсон бол сүнс биш гэж түүнд тайлбарлаж байх цаг үлдсэнгүй.
- Мари, бид найзууд биз дээ? гэж Райли эцэст нь хэлээд
- Нэг удаа чи миний төлөө бүхнийг хийнэ гэж хэлж байсан. Энэ үнэн биз дээ?
Мариа дахиад уйлж эхэллээ.
- Мэдээж, энэ үнэн.
- Тэгвэл одоо утсаа таслаад 911 рүү залга. Ямар ч шалтгаан тоочих хэрэггүй. Сайн хийх гэж хичээх ч хэрэггүй. Зүгээр л чамайг үүнийг хийгээсэй гэж би хүсэж байна.
Хариу хэлэлгүй удсан ч Райли Маригийн амьсгалахыг сонсож байлаа.
- Чамайг бууж өгөхийг хүсэж байгааг би мэдэж байна, бас ойлгож байна. Энэ бол чиний сонголт. Гэхдээ бууж өгөхийг чинь би хүсэхгүй байна. Энэ магадгүй тэнэг санагдаж болох ч би тэгж бодохгүй байна. Чи миний төлөө бүгдийг хийнэ гэсэн болохоор чамайг 911 рүү утасдаач гэж би гуйж байна. Чамайг үүнийг хийгээсэй гэж би хүсэж байна. Энэ надад хэрэгтэй. Миний төлөө үүнийг хий.
Бас л хариу сонсогдсонгүй. Мари утсан дээрээ байгаа юм болов уу?
- Чи надад үүнийг амлах уу? гэж Райли асуухад утас таслах чимээ гарч холбоо тасарлаа. Мари одоо тусламж дуудахаар утасдах уу, үгүй юү гэдэгт нь огт хамаагүй, Райли аз туршиж зүгээр орхиж чадахгүй тул тэр дороо 911 рүү утасдав.
- ХМТ, тусгай мөрдөгч Райли Пэйж байна хэмээн харилцуур авсан хүн хэлээд
- Байранд хулгайгаар нэвтэрч орсон хүн байгаа учраас би утасдаж байна. Тэр бол онц аюултай гэмт хэрэгтэн гэлээ.
Райли Маригийн гэрийн хаягийг өгсөнд
- Бид нэн даруйхан нэг баг тийш нь илгээе гэж утасны цаана байсан эмэгтэй хэлэв.
- Сайн байна хэмээн хэлээд Райли утсаа салгаад Маригийн утас руу эргээд залгалаа. Гэвч тэр утсаа авсангүй.
Тийшээ амжиж хүрэх хэрэгтэй, хэн нэгэн тийшээ яаралтай очих хэрэгтэй, гэж тэрбээр бодтол дахин нөгөө хар дарсан зүүд мэт дурсамж дотор нь сэрж эхлэхийг мэдрэв. Гэвч Райли биеэ барьж анхааралтай байх ёстой. Одоо юу ч тохиолдсон бай тэр ухаантай байх ёстой.
Маригийн улаан тоосгон барилга нүдэнд нь тусахад Райлигийн сэтгэл асар ихээр түгшиж эхлэв. Жижүүрийн багийнхны машинууд хүрч ирээгүй байлаа. Тэртээ хол цагдаагийн машины дуут дохио хангинана. Тэд замдаа гарчээ.
Райли хoёр хавтастай хаалганы урд машинаа тавих үедээ энд хамгийн түрүүнд ирсэн гэдгээ мэджээ. Хонхыг дартал хаалга өөрөө дэлгэгдэж онгойв. Хаалга яагаад цоожлогдоогүй байдаг билээ?
Райли буугаа гарган дотогшоо ороод
- Мари! хэмээн дуудлаа.
- Мари!
Хэн ч хариу өгсөнгүй. Энд ямар нэг аймшигтай юм болсон гэдгийг тэр шууд ойлгов. Тэрбээр хонгилоор цааш алхахдаа
- Мари! гэж дахин дуудлаа. Байранд чимээ аниргүй, нам гүм байв.
Дуут дохио одоо улам чангарсан ч тусламж одоо хүртэл ирээгүй байлаа.
Петерсон энд байсан, эсвэл тэр одоо ч гэсэн энд байгаа гэдгээс Райли маш их айжээ. Тэр цаашаа бүдэг гэрэлтүүлэгтэй хонгилоор явж хаалга болгоныг нээж үзэн Мариг дуудсаар байлаа. Тэр эр арай шүүгээн дотор зүүн талын буланд зууж байгаа юм биш биз? Магадгүй угаалгын өрөөний баруун талд зогсож байгаа юм болов уу?
Петерсонтой нүүр тулдаг юм бол дахиж өөрийгөө түүний гарт өгнө гэж байхгүй. Тэp муу новшийг хардаг л юм бол шууд буудаж ална.

_________________
Sakura


Top
   
PostPosted: Aug.28.17 5:53 pm 
Offline
Олны Танил Гишvvн
Олны Танил Гишvvн
User avatar

Joined: Jul.30.06 7:33 am
Posts: 523
Location: Holland
Бүлэг 22

Мари Райлигийн утсанд хариу өгсөнгүй. Байранд ямар ч чимээ сонсогдсонгүй. Энд нэг л хөндий хоосон оргино. Райли шатаар өгсөн онгорхой хаалгаар болгоомжтой орлоо.
Тэрбээр булан тойрох үед амьсгалаа авч чадсангүй, хөл доорхи газар нь цөмөрчих шиг болов.
Мари тэнд байлаа. Тэр хүзүүндээ дүүжлүүрийн олс углачихсан таазнаас өлгөөтэй чийдэнд дүүжлэгдчихсэн харагдана. Хөл доор нь нэг шат хажуулдан унажээ.
Райли харсан зүйлээ ухаарах хүртэл цаг зогсчих шиг болов. Өвдөг нь нугалархад тэрвээр өөрийн эрхгүй хаалганы мод налаад тасалдсан хоолойгоор
- Үгүй ээ ээ! хэмээн хоолой мэдэн ориллоо.
Райли өрөө рүү ухасxийн гүйж орон шатыг босгож тавиад дээр нь гарч зогсов. Тэр Маригийн сул унжсан биеийг тэврэн дээш нь өргөж судасны цохилтыг нь шалгахаар хүзүүг нь тэмтрэв.
Райли уйлж байлаа.
- Мари, битгий үх! Өө новш гэж, Амьдраач дээ!
Аль хэдийн хоцорчээ. Маригийн хүзүү хугарч, тэр үхчихсэн байлаа.
- Есүс Христ минь, хэмээн дуу алдсан Райли шатан дээр сөхөрч унав. Дотор нь аймшигтай өвдөхийг мэдэрсэн тэрбээр бас энд үхэхийг хүсэж байлаа.
Цаг хором хормоор өнгөрсөөр эцэст нь доод давхарт чимээ гарахыг ухаан санаа нь бүдгэрсэн Райли бүүр түүрхэн олж сонсов. Жижүүрийн багийнхны түрүүч энд иржээ. Райли сэтгэл хөдлөлөө тэвчин биеэ барьж, хүмүүний айдас, уй гашуугаа мэргэжлийн хүйтэн хөндий дүр төрхөөр солив.
- Энд, дээр байна хэмээн тэр дуудаад нулимсаа ханцуйгаараа арчлаа. Өвч бүрэн зэвсэглэж, хуягласан хувцас өмссөн цагдаагийн таван ажилтан шатаар өгсөн гарч ирэв. Хамгийн урд явсан эмэгтэй Райлиг олж хараад их гайхаж
- Би цагдаагийн ажилтан, багийн ахлагч Рита Грахам байна. Өөрөө хэн бэ? хэмээн асуулаа. Райли шатнаас бууж тэмдгээ үзүүлж
- ХМТ, тусгай мөрдөгч Райли Пэйж гэхэд эмэгтэй цагдаа эвгүйрхсэн харагдана.
- Яагаад та энд биднээс түрүүлж ирдэг билээ?
Тэр миний найз байсан юм гэж Райли хариулсныхаа дараа дуугаа албаны өнгөөр сольж
- Хохирогчийн нэрийг Мари Сэйлис гэдэг. Тэр над руу утасдаж энд нэг сэжигтэй юм болоод байна гэж хэлсэн. Би наашаа ирж явах үедээ 911 рүү залгасан. Би энд хоцорч иржээ. Тэр үхсэн байна гэлээ.
Цагдаа нар тэр дор нь шалгаж үзээд Райлигийн хэлснийг батлав.
- Амиа хорлочихсон юм уу? гэж ахлагч Грахамыг асуухад Райли толгой дохилоо.
Мари амиа хорлосон гэдэгт тэр огт эргэлзсэнгүй.
- Энэ юу вэ? хэмээн ахлагч асуугаад орны дэргэдэх жижиг шүүгээн дээр хэвтэх нугалсан жижигхэн цаас руу заав. Райли цаасыг авлаа. Цаасан дээр гаргац муутай бичгээр:

Энэ бол хамгийн зөв арга

хэмээн бичсэн байв.

_________________
Sakura


Top
   
PostPosted: Aug.28.17 8:28 pm 
Offline
Олны Танил Гишvvн
Олны Танил Гишvvн
User avatar

Joined: Jul.30.06 7:33 am
Posts: 523
Location: Holland
- Амиа хорлосон гэсэн байна уу?
Энэ амиа хорлогчийн захиатай адилгүй байгааг мэдсэн боловч Райли биеэ барин толгой толгой дохилоо. Энд ямар ч тайлбар байсангүй, бас уучлал хүсээгүй байжээ.
Энэ бол зөвлөлгөө, Энэ бол надад зориулсан гэрээслэл, хэмээн Райли бодов.
Цагдаагийнхан гэрэл зураг авч, протокол хөтөлж харагдана. Тэд бас цогцсыг авч явахаас өмнө цогцост үзлэг хийх эмч хүлээж байлаа.
- Хоёулаа доошоо бууж ярилцъя хэмээн ахлагч Грахам хэлэв. Тэрбээр Райлигаас түрүүлэн зочдын өрөөнд орж Райлид суухыг дохиод өөрөө сандал авч суулаа. Хөшигнүүд хаалттай хэвээрээ, өрөөнд гэрэл асаагаагүй ажээ. Райли хөшигнүүдийг нээж нарны гэрэл оруулмаар санагдсан боловч энэ хэвээр нь өөрчлөлгүй үлдээх нь дээр гэдгийг мэдэж байлаа.
Грахам дэргэд нь байсан ширээний гэрлийг асаагаад
- Юу болсныг надад яриач гэж хэлээд тэмдэглэл хийх цаас харандаа гаргаж ирлээ. Тэр хэдийгээр хатуу ширүүн юм үзэж, тэсвэр хатуужил суусан хэдий ч Райлиг өрөвдсөн харцаар харна.
- Тэр хүн хулгайлсан хэргийн хохирогч байсан. Энэ бараг найман сарын өмнө болсон хэрэг. Бид хоёулаа хохитогчид байсан юм. Магадгүй чи Сэм Петерсоний хэргийн талаар дуулсан биз.
Мэл гайхсан Грахамын нүд нь орой дээрээ гарах шахаж
- Өө бурхан минь гэж дуу алдлаа.
- Хулгайлсан эмэгтэйчүүдийг тамлаж, дараа нь алдаг нөгөө бамбартай этгээд үү?. Тэгэхээр хулгайлагдсан, бас түүнийг дэлбэлж устгасан цагдаагийн ажилтан та байсан байх нь ээ?
- Тийм ээ, гэж хэлээд Райли түр завсарласнаа
- Гэхдээ би түүнийг дэлбэлсэн гэдгээ сайн мэдэхгүй байгаа маань асуудал болоод байна.Тэрнийг үнэхээр үхсэн эсэхийг би сайн мэдэхгүй байна. Харин Мари үүнд хэзээ ч итгэж байгаагүй болохоор үргэлжийн түгшүүртэй амьдарч байсан. Тэр үүнийг удаан тэсвэрлэж чадсангүй. Тэр новш дахиад үнэхээр түүнийг харуулдаж мөшгисөн байж ч магадгүй.
Райли тэр аймшигтай хэргийн тухай дотроо уудлах мэт ахлагчид ярьж өгөх үед өөрийнхөө хэрхэн ярьж байгааг хөндлөнгөөс сонсох мэт болж, тархинд нь хадагдсан дурсамжнаас салах шиг сэтгэл нь хөнгөрөөд ирлээ. Гарсан хэргийн гол учрыг олоход нь ахлагчид тусалсныхаа дараа тэр бас Маригийн төрөл төрөгсөдтэй яаж холбоо барихыг хэлж өгөв.
Райли ярьж байх үедээ дотор нь шатах уур хилэнгээ дарж, улам хүйтэн, мөс шиг цэвдэг болж байлаа. Петерсон үхсэн ч бай, үхээгүй ч бай, тэр нүдэн дээр нь дахиад нэг хүнийг хохироосон. Тэр Марийг алчихлаа.
Бас, Райли түүний гарт үхэж, эсвэл өөрийнхөө аминд хүрч Петерсоны дараагийн хохирогч болно гэдэгт Мари итгэлтэй байсан. Райл Маригийн гарнаас дахин чанга атгаж солиотой бодлоос нь ангижруулахыг хүсэж байлаа. Тэр бас Марид
Энэ бол хамгийн зөв арга биш! гэж хэлэхийг хүсжээ.
Гэхдээ Мари өөрт нь итгэх байсан болов уу? Райли мэдэхгүй байлаа. Үнэндээ Райлид мэдэхгүй байгаа зүйл маш олон байлаа.
Ахлагч тэр хоёрыг ярилцаж байх хооронд цогцос шинжээч хүрч иржээ. Грахам босож шинжээч рүү очсоноо эргэж харан
- Би дээшээ гарах хэрэгтэй байна. Намайг энд хүлээж байгаач, Дараа нь хоёулаа яриагаа үргэлжлүүлье гэж Райлид хэлэв.
Райли толгойгоо сэгсэрч
- Би явах хэрэгтэй. Би нэг хүнтэй заавал уулзаж ярилцах ёстой гэж хэлээд нэрийн хуудсаа гарган ширээн дээр тавьж
- Чи надтай холбоо барьж болно гэж хэллээ.
Ахлагчийг эсэргүүцэж эхлэхэд Райли огт хайхарч үзсэнгүй, тэрбээр шууд босож Маригийн харанхуй байрнаас хурдан гарав. Тэр одоо, нэн дариу нэг юм хийх ёстой.

_________________
Sakura


Top
   
PostPosted: Aug.29.17 12:23 am 
Offline
Олны Танил Гишvvн
Олны Танил Гишvvн
User avatar

Joined: Jul.30.06 7:33 am
Posts: 523
Location: Holland
* * *
Цагийн дараа Райли Виржиниагийн хөдөөгийн замаар өрнө зүг рүү давхиж явлаа.
Ингэхэд би заавал ингэх ёстой юм уу? хэмээн тэр өөрөөсөө асуув.
Урьд шөнө сайн унтаж чадаагүй, дээр нь бас хар дарсан зүүд шиг цочирдом явдал тохиолдсоноос тэр бүр туйлдаж гүйцжээ. Аз болж энэ хооронд Майктай ярилцаж амжсан тул Райли биеэ сайн барьж байлаа. Гэхдээ Майк одоо хийх гэж байгаа зүйлийг нь мэдсэн бол яасан ч зөвшөөрөхгүй гэдгийг тэрбээр мэдэж байв. Үнэнийг хэлэхэд тэр яг одоо хийх гэж байгаа зүйлийнхээ зөв бурууг өөрөө ч сайн мэдэхгүй байжээ.
Райли Жорж таунаас сенатор Митч Ньюброугийн эдлэн хүрэх хамгийн дөт замыг сонгожээ. Тэр нарсист улс төрчид хэлж өгөөгүй олон юм байгаа. Жинхэнэ алуурчныг олоход хэрэгтэй чухал юмыг нууснаараа тэр шинээр бас нэг эмэгтэй хохирсонд тэр бас хариуцлага хүлээх ёстой. Өөрт нь муу юм болж мэдэхийг Райли мэдэж байсан ч тэр үүнийг тоосонгүй.
Үд өнгөрөөд нилээд удсан хойно тэр эдлэнгийн том чулуун байшингийн урд талын тойргон зам дээр машинаа тавиад гол хаалга руу очлоо. Хонх дараад удаагүй байтал нямбай хувцасласан үйлчлэгч эр хаалга онгойлгон мэндлээд
- Хатагтай, би та юугаар тус болохсон бол? хэмээн хөшүүн царай гаргасан хэвээрээ асуув.
Райли таних тэмдгээ харуулаад
- Тусгай ажилтан Райли Пэйж байна. Сенатор намайг танина. Би түүнтэй ярилцах хэрэгтэй гэлээ.
Үйлчлэгч эр сурсан зангаараа орчноо нүд гүйлгэн тойруулж харснаа дотуур холбоогоо амандаа ойртуулан шивнэж байснаа хариуг сонсоод Райли руу эргэж харан санаанд оромгүй ихэмсгээр инээмсэглэх аядлаа.
- Сенатор тантай уулзмааргүй байна гэнэ. Тэр үүндээ огтхон ч эргэлзэхгүй байна, Өдрийг сайхан өнгөрүүлээрэй, хатагтай.
Гэвч хаалгаа хааж амжихаас нь өмнө Райли нөгөө эрийг хажуу тийш түлхэн байшинд яваад орчихов.
- Би хамгаалалтыг дуудлаа хэмээн түүнийг ард нь хэлэхэд Райли
- Дураараа бол гэж эргэж ч харалгүй хэллээ.
Сенаторыг хаанаас олохоо Райли мэдсэнгүй. Тэр энэ төөрмөөр том байшингийн хаана ч байж мэдэх ч энэ түүнд огт хамаагүй байлаа. Тэр сенаторыг өөр дээрээ ирүүлэх болно. Райли урьд нь ирэхдээ түүнтэй ярилцаж байсан зочдын өрөөнд орж том зөөлөн буйдан дээр суув. Тэрбээр сенаторт өөрийгөө гэртээ байгаа юм шиг тухлан сууснаа харуулахыг зорьжээ.
Хэдхэн хормын дотор өрөөнд хар хослол өмссөн том эр орж ирлээ. Биеэ авч яваа байдлаар нь тэр эрийг сенаторын бие хамгаалагч гэдгийг Райли тэр дор нь мэджээ.

_________________
Sakura


Last edited by naran1962 on Aug.29.17 2:27 am, edited 1 time in total.

Top
   
PostPosted: Aug.29.17 2:13 am 
Offline
Олны Танил Гишvvн
Олны Танил Гишvvн
User avatar

Joined: Jul.30.06 7:33 am
Posts: 523
Location: Holland
- Сенатор таныг эндээс өөрөө явчихаасай гэж хүсэж байна гэж тэр хэлээд гараа энгэр дээрээ зөрүүлэн зогслоо.
Райли хөдөлсөнгүй, бие хамгаалагчийг суудал дээрээсээ хүч хэрэглэж чадах эсэхийг нь цэгнэн харлаа. Тэр эр өөрийг нь хүчээр хөөж гаргаж дөнгөхөөр том биетэй харагдах ч өөрийнх нь биеэ хамгаалах чадвар бас тийм ч муугүй билээ. Хэрэв хамгаалагч өөрийг нь барьж авбал тэр хоёрын аль нэг нь гэмтэж, сенаторын хуучны эдлэлүүдээс нилээд хэд нь эвдэрч хэмхрэх нь дамжиггүй.
- Намайг ХМТ-ноос явж байгааг тэд чамд хэлсэн гэж найдаж байна гэж хэлээд Райли нөгөө эрийг цоо ширтэхдээ энэ эр ХМТ-ны ажилтны урдаас зэвсгээ гаргана гэдэгт эргэлзэж байлаа.
Хамгаалагч эр бас урдаас нь ширтэв. Тэр тийм ч амархан буугаад өгчих нэгэн биш боловч Райлид ойртсонгүй.
Ард нь ойртон ирэх хөлийн чимээ гарснаа сенаторын дуу сонсогдлоо.
- Юу болоод байна, мөрдөгч Пэйж? Би завгүй, ажил ихтэй хүн.
Сенатор Райлигийн урд очиж зогсоход хамгаалагч эр хажуу тийшээ холдов. Фотоген улс төрч маань инээмсэглэж байсан боловч ёжилсон харцаар ширтэн дуугүй зогсоно. Тэд хоорондоо хэн нь дийлэх вэ гэсэн чимээгүй тэмцэл явуулж байгаа мэт Райлид санагдав. Гэвч тэр суудлаасаа боссонгүй.
- Та алдсан, сенатор. Охины тань амь настай холбоотой хэрэгт ямар ч улс төрийн эсвэл хувийн чанартай шалтгаан байгаагүй. Та надад дайсан байж болзошгүй хүмүүсийн нэрсийн жагсаалт өгсөн, бас таныг энэ нэрсийн жагсаалтаа манай Төв Удирдлагад ажилладаг бууны нохойдоо өгснийг ч би мэдэж байна.
Ньюброу одоо инээмсэглэхийн оронд жуумалзаад
- Таныг мөрдлөгийн багийг ахалж байгаа тусгай ажилтан Карл Валдерын тухай ярьж байна гэж би ойлголоо гэв.
Ярихдаа дэндүү бодлогогүй хандаж буруу үг сонгосноо мэдэж байсан Райлид харамсах хэрэг гарах нь дамжиггүй. Гэсэн ч энэ одоо түүнд огт хамаагүй санагджээ.
- Таны тэр урт нэрсийн жагсаалтаас болж Төв удирдлага маш их цаг гарзадсан шүү, сенатор. Бас энэ хооронд дахиад нэг бүсгүй хулгайлагдсан.
Ньюброу дороо хадагдчихсан мэт нэг газраа зогссоор байлаа.
- Төв нэг хүн баривчилсан гэж би ойлгосон юмсан. Сэжигтэн хэргээ хүлээсэн боловч олон юм яриагүй бололтой, тийм биш гэж үү? Надтай холбоотой ямар нэг юм байгаа гэдгийг та нар мэдэх л болно. Цаг нь болохоор тэр өөрөө хэлнэ. Мөрдөгч Валдерыг мөрдөлтөө үргэлжлүүлэхэд нь би санаа тавих болно.

_________________
Sakura


Top
   
PostPosted: Aug.29.17 7:51 am 
Offline
Олны Танил Гишvvн
Олны Танил Гишvvн
User avatar

Joined: Jul.30.06 7:33 am
Posts: 523
Location: Holland
Райли гайхаж буйгаа нуухыг оролдлоо. Дахиад хүн хулгайлагдчихаад байхад алуурчин өөрийг нь өш хонзон авах гол зорилгоо болгосон хэвээрээ хэмээн Ньюброу бодсоор байгаа байх нь. Энэ эрийн ухаан санаа үнэхээр самуурчихжээ. Бүх юм өөрт нь хамааралтай гэж итгэдэг түүний энэ үзэл бодолд хязгаар гээч юм байдаггүй ажээ.
Ньюброу хэрэгт дурласан мэт хуурамч царай гарган толгойгоо гэлжийлгээд
- Гэхдээ яагаад ч юм та намайг буруутгаад байгаа юм шиг харагдаад миний уур унтууг хөдөлгөөд байна, мөрдөгч Пэйж. Алдаа гаргаснаас чинь болж дахиад нэг хохирогч хулгайлагдсан нь миний буруу биш гэлээ.
Уурлаж хилэгнэснээс Райлигийн нүүр таталдаж байсан боловч хамаагүй бодлогогүй үг хэлэхээсээ болгоомжилж тэр хариу үг хэлж зүрхэлсэнгүй.
Сенатор бар луу очиж, Райлигийн таамаглаж байгаагаар маш үнэтэй вискинээс том шилэн аяганд хийлээ. Тэр дотносохыг хүсэхгүй байгаагаа мэдэгдэхийг хүссэн мэт Райлигаас юм уух эсэхийг асуусангүй.
Райли одоо гол асуудалдаа орох цаг болсон гэж үзээд
- Урьд нь намайг энд байхад та надад нэг юм хэлээгүй өнгөрсөн гэж хэлэв.
Ньюброу эргэж хараад вискинээс том балгалаа.
- Би таны тавьсан асуултанд хариулаагүй гэж үү?
- Тэгж хэлээгүй. Зүгээр та надад Ребатай холбоотой нэг юмыг хэлээгүй. Одоо харин таныг энэ талаар ярих цаг болсон гэж би бодож байна.
Ньюброу Райлиг цоо ширтсээр байлаа.
- Сенатор, охин чинь хүүхэлдэйд дуртай байсан уу?
Ньюброу мөрөө хавчаад
- Охид бүгдээрээ жаахан байхдаа хүүхэлдэйтэй тоглодог гэж би бодож байна гэхэд Райли
- Би жаахан охины талаар биш, харин насанд хүрсэн эмэгтэй хүний талаар ярьж байна. Тэр хүүхэлдэйнүүд цуглуулдаг байсан уу?
- Өршөөгөөрэй, энэ тухай би ёстой мэдэхгүй.
Райли анх удаа Ньюброугийн хэлсэн үгэнд үнэмшив. Энэ хувиа хичээсэн аминчxан хүн бусдын ашиг сонирхлын талаар, тэр бүү хэл төрсөн охиныхоо тухай бараг юу ч мэддэггүй ажээ.
- Би эхнэртэй чинь ярилцаж үзье гэж Райлиг хэлэхэд Ньюброу
- Ёстой үгүй хэмээн дуугаа өндөрсгөн хэлэх үедээ нүүрнийхээ төрхийг хувирав. Тэр яг ийм төрхтэй байхыг Райли зурагтаар харж байсан. Тэрбээр царайныхаа энэ хувирлыг нүүрэн дээрээ тодруулдаг инээмсэглэлийнхээ нэг адил толины урд ямар ч эргэлзээгүй хэдэн мянган удаа сургуулилсан гэдэг нь илт хуурамч харагдана. Тэр галзууртлаа уурласан мэт харагдахыг хүсжээ.
- Танд ёс зүй гэдэг юм огт алга, эсвэл мартчихсан юм уу, мөрдөгч Пэйж? гэж хэлэх үед тэр уурлаж буйгаа мэдэгдэхээр хоолойгоо албаар чичрүүлэв.
- Та уй гашууд автсан айлд ирэхдээ гэр бүлийнхэнд нь сэтгэлийг нь тайвшруулчихаар юу ч авчирсангүй. Харин ч тэрний оронд биднийг битүү үгээр буруутгаж, өөрийнхөө чадваргүйгээс болж гаргасан алдаагаа ямар ч гэмгүй хүмүүст чихэхийг оролдлоо.
Сенатор өөрт нь зүй бусаар доромжлуулсан мэт царай гарган толгой сэгсрээд
- Ингэхэд та чинь ямар аймаар өрөвдөх сэтгэлгүй, харгис эмэгтэй вэ? Та маш олон хүний зүрх сэтгэлийг шархлуулсан байж таарна хэмээн нэмж хэлэв.
Райли санаандгүй байж байгаад аюулхай руугаа цохиулчихсан мэт нэг ч үг хэлж чадсангүй. Ийм юм болно гэж тэр зүүдлээ ч үгүй ажээ. Энэ бол цэвэр ёс суртхууны сөрөг довтолгоон байлаа. Дотроо өөртөө эргэлзэж, өөрийгөө буруутгаж байгааг нь сенатор Райлигийн эсрэг овжин ашиглажээ.
Tэр надтай яаж тоглохоо сайн мэдэж байна, гэж Райли дотроо бодлоо.
Дараа аөртөө харамсахаар зүйл хийхгүйн тулд яг одоо шууд гараад явсан нь дээр гэдгийг тэр ойлгов. Райли нэг ч үг хэлэлгүй буйдан дээрээс босожь зочдын өрөөнөөс гараад гарах хаалгыг чиглэн явлаа.
Тэгтэл сенатор араас нь дуудахыг сонсов.
- Мөрдөгч Пэйж, таны кариер чинь одоо өнгөрсөн. Энэ талаар таныг мэдээсэй гэж би хүсэж байна.
Райли үйлчлэгч эрийн хажуугаар шуртхийн өнгөрч хаалгаар гараад, машиндаа суун тэндээс хурдан хөдлөв.
Хамаг бие нь сульдаж ядарсан хэдий ч гэсэн гомдол цөхрөл, уур хилэндээ бүрэн автжээ. Нэг бүсгүйн амь нас одоо хутганы ирэн дээр байхад орчлон хорвоод түүнийг аварч чадах нэг ч хүн алга байлаа. Валдер одоо зөвхөн Гаммын байрны ойр хавьд эрлээ өргөжүүлнэ гэдгийг тэр сайн мэднэ. Бас тэд нар эрэл хайгуулаа буруу газар хийж байгааг ч Райли мэдэж байгаа. Эрлийн ажил дээр бүх анхаарлаа хандуулах ёстой гэдгийг мэдэж байгаа ч тэр хаанаас эхлэхээ мэдэхгүй байлаа. Сенаторынд ирсэн нь мөрдөлтийн ажилд ямар ч нэмэр болоогүй болохоор одоо өөрийн гаргах шийдвэрт итгэж болох уу?
Замд гараад арван минут ч болоогүй байтал гар утас нь дуугарлаа. Утсаа авч харвал Валдераас мессеж иржээ. Энэ ямар учиртайг тэр таах ч шаардлагагүй байлаа.
Өө, за. Сенатор ч цаг алдсангүй шүү, хэмээн тэрбээр гашуунаар бодлоо

_________________
Sakura


Top
   
PostPosted: Aug.29.17 2:10 pm 
Offline
Өвөг Дээдсийн Сахиус Гишvvн
Өвөг Дээдсийн Сахиус Гишvvн

Joined: May.10.10 2:23 am
Posts: 717
1-р пэйж 3-р бүлэгт ийм үг байна "Тэр хаалга онгойлгон орж ирээд бамбараа асаав. Райли бамбарын гэрэлд түүний харгис хэрцгий, муухай царайг харлаа." Тэгэхээр би андуураагүй, тэрнийг харсан л байна даа


Top
   
PostPosted: Aug.29.17 2:53 pm 
Offline
Нутаг Нугын Шvтээн Гишvvн
Нутаг Нугын Шvтээн Гишvvн
User avatar

Joined: Jun.19.02 4:11 pm
Posts: 782
Location: closer than your breath
ehlehdee bas bagnii tzaanaas tzarai n todorhoilogddog, er n harsan hvn bol tanihaar l garaad bgaa daa

_________________
a perfect machine


Top
   
PostPosted: Aug.29.17 2:57 pm 
Offline
Нутаг Нугын Шvтээн Гишvvн
Нутаг Нугын Шvтээн Гишvvн
User avatar

Joined: Jun.19.02 4:11 pm
Posts: 782
Location: closer than your breath
bi gehdee yagaad ch yum ter hvvheldeinii delguur iin ezen awgaig gj sejigleed bgaasht lol

_________________
a perfect machine


Top
   
PostPosted: Aug.29.17 3:49 pm 
Offline
Нутаг Нугын Шvтээн Гишvvн
Нутаг Нугын Шvтээн Гишvvн
User avatar

Joined: Dec.25.11 10:56 pm
Posts: 758
panther wrote:
1-р пэйж 3-р бүлэгт ийм үг байна "Тэр хаалга онгойлгон орж ирээд бамбараа асаав. Райли бамбарын гэрэлд түүний харгис хэрцгий, муухай царайг харлаа." Тэгэхээр би андуураагүй, тэрнийг харсан л байна даа

Райлиг тамласан алуурчин, одоогийн алуурчин 2 өөр хүн гэж дээр хэлсэн санагдаад байна.
+
Тийм байна, орчуулагч маань өөрөө 4-р хуудсанд тэгж бичжээ :bigthumpup:

_________________
Төв


Top
   
PostPosted: Aug.29.17 8:02 pm 
Offline
Олны Танил Гишvvн
Олны Танил Гишvvн
User avatar

Joined: Jul.30.06 7:33 am
Posts: 523
Location: Holland
Бүлэг 23

Райли Квантико дахь ЗША-д хүрч ирээд Валдерын өрөөнд ороход дарга, Билл хоёр хамт өөрийг нь хүлээгээд сууж байв. Биллийг зориуд дуудаж ирүүлсэн гэдгийг Райли шууд ойлголоо. Багийн ахлагч, тусгай ажилтан Карл Валдер суудлаасаа босов. Хүүхэд шиг царай нь уурандаа мэнчийж улайжээ.
- Сенаторын бууны нохой гэсэн үү?
Дэндүү хол явснаа мэдэж байсан Райли харцаа буулгаад
- Намайг уучлаарай, ноёнтон гэлээ.
- Энэ бол уучлалт гуйгаад өнгөрчих юм биш, мөрдөгч Пэйж. Чи ухаан санаагаа бүр алдчихжээ. Сенаторын гэрт дайрч орон, түүнтэй үг сөргөлцөх үедээ юу бодож байсан хүн бэ, чи? Чиний гаргасан энэ үйлдэл өөрийг чинь юунд хүргэхийг мэдэж байна уу?
Өөрийг нь юу хүлээж байгааг аль хэдийн гадарлаж байсан Райли үүнд огт санаа зовсонгүй.
- Та Синди МакКинноныг олсон уу? гэж дууныхаа өнгийг зөөлрүүлэн асуув.
- Үгүй, олоогүй гэж Валдер ширүүн хэлээд
- Тэгээд ч шулуухан хэлэхэд, хохирогчийг олох ажилд чи оролцохгүй гэлээ.
- Би оролцохгүй гэнэ ээ? Таныг буруу хүн баривчилж, бас буруу газар эрэл хайгуул хийгээд байна гэж би...
Райли үгээ гүйцээлгүй тасаллаа.
Одоо Синди МакКинноныг олох нь хамгийн чухал, харин Валдертай эцэс төгсгөлгүй тэмцлээ үргэлжлүүлэн маргалдаж байх цаг биш. Райли хэлэх үгээ дахин үргэлжлүүлэхдээ дуугаа намсгалаа.
- Ноёнтон, Танаас гадна сенатороос зөвшөөрөл авалгүй дур мэдэн тийшээ очсон маань алдаа байсан. Би сенаторыг нэг юм нуугаад байна гэж бодсон юм. Намайг уучлаарай. Одоо харин энэ чухал биш. Хөөрхий бүсгүй сураггүй болоод бүхэл бүтэн хорин дөрвөн цаг өнгөрчихөөд байна. Бидний таамаглаж байгаагаар бүсгүй хорионд байгаа биш гэж үү? Тэр одоо ямар нөхцөл байдалд байгаа бол? Бас тэр хэр удаан амьдрах вэ?
Билл бас хэлэх үгээ цэнэн
- Бид одоо бүх хүчээ хохирогч бүсгүйг олоход зориулах хэрэгтэй хэмээн болгоомжтой нэмж хэлэв.
Валдер хариу хэлсэнгүй суудалдаа эргэж суулаа. Валдерын санаа бас үүнд зовж шаналж байгааг царайг нь харахад ойлгомжтой байв. Тэрбээр
- Төв Удирдлага энэ хэргийг хариуцаж ажиллана хэмээн хэлэх үг бүрээ цэнэсэн байртай маш удаан зөөж хэллээ.
Райлид хэлэх үг ч олдсонгүй. Тэр Валдерийн юу хэлэх гээд байгааг ч ойлгосонгүй. Тэр мөрдөх ажиллагааг буруу удирдсанаа хүлээж байгаа юм болов уу? Эсвэл тэр өөрийнхөө гаргасан шийдвэрийг өөрчлөхгүй гэж хэлэх гэсэн юм болов уу?
- Мөрдөгч Пэйж, алив сууж үз.
Райли өөрт нь санаа зовж буй нь илт харцаар ширтэх Биллийн дэргэд очиж суулаа.
Валдер ам нээж
- Райли, өнөөдөр найз бүсгүйд чинь юу тохиолдсоныг би дуулсан гэж хэлэхийг сонсоод Райли цочлоо. Валдер Маригийн үхлийн талаар мэдсэнд тэр гайхаагүй. Харин одоо өөрийнх нь талаар энд яригдаж байна гэдгийг тэр ойлгожээ. Валдер яагаад яг одоо энэ талаар хэлэхийг хүсэв? Түүний хоолойнд харамссан гэмээр өнгө аяс үнэхээр байсан уу?
- Тэнд яг юу болсон юм бэ? Тэр яагаад ингэх болов? гэж Валдерыг асуухад
- Тэр цаашид тэсвэрлэж чадсангүй гэж Райли шивнэн хэлэв.
- Юуг тэсвэрлэж чадсангүй гэж?
Өрөөнд нам гүм боллоо. Райли энэ асуултанд хариулт өгч чадсангүй.
- Петерсоныг үхсэн гэдэгт чамайг итгэдэггүй гэж би сонссон. Энэ бодлоосоо яагаад салж чадахгүй байгааг чинь би ойлгох шиг боллоо. Гэхдээ энэ ажилд чинь огт хамаагүй асуудал гэдгийг чи мэдэх хэрэгтэй. Валдер яриагаа тасалж түр завсарласнаа
- Чи энэ талаар найздаа хэлж байсан уу? Чи толгойноос чинь салдаггүй энэ бодлоо найздаа хэлсэн үү? гэж асуулаа.
Райлигийн царай чавга шиг улайв. Юу болоод байгааг тэр одоо бүрэн ойлгожээ.
- Найз чинь яг энэ асуудалд маш эмзэг ханддаг байсан гэж Валдер хэлээд
- Энэ түүнийг бүр мөсөн нугалж хаяна гэдгийг мэдсээр байж чи хэлэх үгээ сайн тунгааж бодох хэрэгтэй байсан юм. Яг үнэнийг хэлэхэд, мөрдөгч Пэйж таны гаргасан алдаанаас болж ийм хэрэг гарчихлаа. Ийм үг хэлмээргүй байсан боловч харамсалтай нь энэ үнэн.

_________________
Sakura


Top
   
PostPosted: Aug.29.17 9:29 pm 
Offline
Олны Танил Гишvvн
Олны Танил Гишvvн
User avatar

Joined: Jul.30.06 7:33 am
Posts: 523
Location: Holland
Мариг үхсэнд тэр намайг буруутгаж байна, хэмээн Райли дотроо бодов.
Тэр нулимсаа урсгачихгүйг хичээлээ. Уй гашуугаас нь болж нулимс нь гарсан уу эсвэл эгдүүцэж уурласнаас болсон уу гэдгийг тэр ялгаж чадсангүй. Тэгээд ч юу гэж хэлэхээс ч мэдсэнгүй. Тэр хаанаас нь эхлэх ёстой юм бол? Мариг энд хавчуулах хэрэггүй гэдгийг тэр харин мэдэж байлаа. Гэхдээ үүнийг Валдерт яаж тайлбарлах болж байна? Петерсоныг үхэлд эргэлзэх шалтгаан Марид өөрт нь байсан гэдгийг түүнд яаж ойлгуулах вэ?
Билл ам нээж
- Ноёнтон, та Райлид арай зөөлөн хандаж болохгүй байна уу? гэж хэлэхэд
- Мөрдөгч Жуэффрис, би түүнд хангалттай зөөлөн хандсан гэж бодож байна гэснээ Валдер дуугаа өндөрсгөж
- Харин ч би түүний хийсэн буруу үйлдэл бүрийг тэвчиж өнгөрөөж байсан гэж хэлээд Райли руу ноцтой харлаа.
- Мөрдөгч Пэйж, таних тэмдэг, гар буу хоёроо хураалга гэж тэр эцэст хэлэв.
Одоо болж буй үйл явдалд итгэж чадахгүй байгаа Биллийн амьсгаа дээрдэж уухилахыг Райли сонслоо.
- Ноёнтон, энэ чинь харин том алдаа. Бидэнд Райли хэрэгтэй гэж тэрбээр хэлэв.
Гэвч Райли Валдерын үгийг дахиж сонсох шаардлагагүй байлаа. Тэр суудлаасаа босож, гар буу, тэмдгээ мулталж аваад Валдерын урд ширээн дээр тавьчихав.
- Боломжтой үедээ чи өрөөгөө цэгцэлчихнэ биз. Одоо харин гэртээ харьж амар. Бас эмчилгээндээ яв. Энэ чамд хэрэгтэй гэж Валдер дуугаа альболох тайван тогтуун болгож хэллээ.
Райлиг гарахаар хаалга руу зүглэх үед Билл бас хамт явах гэсэн бололтой суудлаасаа өндийтөл
- Мөрдөгч Жеффрис, та энд үлдэнэ гэж Валдер тушаал буулгав.
Райлигийн харц Биллийнхтэй мөргөлдөх үед тэр харцаараа дуулгавартай байхыг гуйлаа. Одоо л биш шүү. Биллийн нүүрэн дээр гайхаж цочирдсон нь ил харагдсан ч тэрвээр толгой дохив. Өрөөнөөс гарч гарах хаалга руу явах үед Райлигийн бүх бие мэдээ алдсан мэт хөшүүн болчихсон байлаа. Одоо юу хийх вэ хэмээн тэр өөрөөсөө асуув.
Шөнийн хүйтэн агаарт гарч ирэхэд нулимс нь сул асгарч эхэллээ. Нулимс нь урсах үед итгэл найдвараа алдах биш, харин ч дотор нь онгойж байгааг Райли анзаарав. Хэдэн өдрийн туршид тэр анх удаа эрх чөлөөг мэдэрч, уур бухимдлаасаа саллаа.
Одоо тэр хэний ч тушаалыг дагах хэрэггүй, зөвхөн өөрөө л шийдвэрийг гаргах болно. Хамгийн гол нь тэр юу хийхээ хэнд ч хэлэх шаардлагагүй. Хамгийн түрүүнд тэр алуурчныг олж, Синди МакКинноныг аврах хэрэгтэй.

_________________
Sakura


Top
   
PostPosted: Aug.29.17 11:52 pm 
Offline
Олны Танил Гишvvн
Олны Танил Гишvvн
User avatar

Joined: Jul.30.06 7:33 am
Posts: 523
Location: Holland
* * *
Эприлийг аваад гэр лүүгээ явж байх үедээ гэртээ хариад оройн хоол хийх ямар ч сонирхол төрөхгүй байгаагаа Райли анзаарлаа. Маригийн царай нүднийх нь өмнө байнга үзэгдэж, бас тэр өөрөө маш их ядарчээ.
- Өнөөдөр их хүнд өдөр байлаа. Mаш муу өдөр, гэж Эприлд хандаж хэлээд Райли
- Чи талх шарж идмээр байна уу? гэж асуув.
- Би өлсөхгүй байна. Габриэл намайг өдрийн турш хоолоор шахсан.
[i]Би дахиад л алдаа гаргачихлаа, [/i]хэмээн арга нь тасарч мухардсан Райли дотроо бодлоо.
Эприл ээж рүүгээ дахиж нэг харснаа ойлгосон бололтой
- Шарсан талх ч муугүй шүү. Би хийе гэж хэлэв.
- Баярлалаа, чи минь сайхан сэтгэлтэй шүү.
Одоо Райлигийн сэтгэл санаа овоо өөдрөг боллоо. Ямартай ч өнөө орой гэрт нь зөрчилдөөн гарахгүй тайван байх бололтой. Райлид энэ үнэхээр хэрэгтэй байсан.
Тэд хийхэд хялбархан хоол бэлтгэн хурдан хооллож дууссаны дараа Эприл гэрийн даалгавраа гүйцээгээд орондоо орохоор өрөө рүүгээ явлаа.
Хэдийгээр их ядарсан ч одоо цаг алдах ёсгүй гэсэн бодол Райлид төрж тэр ажиллахаар шийджээ. Зөөврийн компьютерээ аасааж хохирогчдын олдсон байрлалуудын газрын зургийг гаргаж судалгаа хийхээр тэр хуулбарыг нь хэсэгчлэн хэвлэв.
Дараа нь тэр газрын зурган дээр хохирогчдын олдсон байрлалыг холбон гурвалжин зураас татлаа. Дээд талын өнцөг хоёр жилийн өмнө Маргарет Жератигийн цогцос олдсон газрыг, баруун өнцөг зургаан сарын өмнө Даггеттэд олдсон Айлин Рожерсынхыг, харин доод талын өнцөг алуурчны төгс үйлдсэн хэргийнх нь үр дүн болох Реба Фрайэгийн цогцсыг олсон Мосби Паркыг зааж байлаа.
Райли бодлогошрон, хааяа өөртөө асуулт тавьж зурган дээр жижигхэн тойрогнууд зурна. Энэ том талбайн хаа нэгтээ хэрвээ хохирогч эмэгтэй одоо үхчихээгүй бол удахгүй үхсэн байдалтай олдоно. Тийм болохоор цаг алдаж огтхон ч болохгүй.
Райли өөрийн эрхгүй зүүрмэглэн толгойгоо дохилзууллаа. Нэг эмэгтэйн амь нас хутганы ирэн дээр байхад ингэж болохгүй. Одоо бүсгүйг аврахад тэр хуулинд захирагдаж дүрэм журам баримтлах хэрэггүй болсон. Билл ч гэсэн одоо түүний дэргэд байхгүй. Райли ганцаархнаа энэ хэргийн учрыг олж дөнгөх болов уу?
Тэр хийж чадах бүхнээ оролдоод үзэх хэрэгтэй. Тэр үүнийг Маригийн төлөө хийх болно. Тэр амиа хорлох нь асуудлаас зайлсxийх цорын ганц арга биш гэдгийг Марид, магадгүй өөртөө ч гэсэн батлан харуулна.
Райли хөмсгөө атируулан газрын зураг дээрх мянга гаран хавтгай дөрвөлжин метрийн хэмжээтэй талбайн гурвалжин дүрс рүү харлаа.
Би зөв байрлалыг олох ёстой, гэхдээ тэр газар нь хаана юм бол?

_________________
Sakura


Top
   
Display posts from previous:  Sort by  
Post new topic  Reply to topic  [ 488 posts ]  Go to page Previous 15 6 7 8 919 Next

All times are UTC+09:00


Who is online

Users browsing this forum: No registered users and 2 guests


You cannot post new topics in this forum
You cannot reply to topics in this forum
You cannot edit your posts in this forum
You cannot delete your posts in this forum
You cannot post attachments in this forum

Search for:
Jump to:  

Copyright Asuult.NET © 2000-2015.
Administrative Contact: Khundaga Khurelbaatar [hundaga@hotmail.com]
Tel: 1-888-303-4927, Fax: 1-888-406-2264.
Powered by phpBB © 2000-2015 phpBB Group. Powered by phpBB® Forum Software © phpBB Limited