#AsuultSambar :

МОНГОЛ УЛС МАНДАН БАДРАГ!
It is currently Nov.23.17 7:23 am

All times are UTC+09:00




Post new topic  Reply to topic  [ 488 posts ]  Go to page Previous 1 2 3 4 5 619 Next
Author Message
PostPosted: Aug.17.17 6:25 pm 
Offline
Олны Танил Гишvvн
Олны Танил Гишvvн
User avatar

Joined: Jul.30.06 7:33 am
Posts: 523
Location: Holland
Зарим нэрс Райлид танил санагдав. Тэд бол орон нутгийн мэдээний сувгуудын сурвалжлагч нар байлаа. Гурав дөрөв нь Виржиниагийн нэр хүндтэй улс төрчид ажээ. Райли бүр мэл гайхчихав.
- Энэ хүмүүс чинь одоо хэн юм бэ?
- Миний өрсөлдөгч нар гэж сенаторын дууныхаа өнгийг өөрчлөлгүй хэлээд
- Энд бүгдийг нь багтааж бичээгүй байгаа. Гэхдээ чухал гэсэн хүмүүсийн нэрс энд байгаа. Тэдний нэг нь энэ хэргийг сэдсэн гэлээ.
Райлид бүр хэлэх ч үг олдсонгүй.
- Энэ нэрсийн жагсаалтанд байгаа хүмүүсийн нэг охиныг минь шууд алсан гэж би хэлэх гээгүй байна. Гэхдээ тэд үүнийг хийлгэхээр хэн нэгнийг хөлсөлж авсан.
Райли үгээ зөөж
- Сенатор, намайг өршөөгөөрэй. Таны охины амийг хувийн шалтгаанаар хөнөөгөөгүй гэж би танд хэлсэн санагдах юм. Урьд өмнө нь үүнтэй бараг адилхан аргаар үйлдсэн хүн амины хэрэг гарсан гэж болгоомжтой хэлэв.
- Тэгвэл чи миний охиныг огт санамсаргүй энэ хэргийн золиос болсон гэх гээд байгаа юм уу? гэж сенатор асуулаа.
Tийм ээ, бараг тийм, гэж Райли дотроо бодсон ч энэ үгээ хэлэхгүй байсан нь дээр гэдгийг мэджээ. Түүнийг хариу хэлэхээс өмнө яриагаа үргэлжлүүлэн
- Мөрдөгч Пэйж, Санамсаргүй юм огт байдаггүйг би хэдэн оймс илүү элээсний хувьд сайн мэддэг юм шүү. Хэрхэн, яаж гэдгийг мэдэхгүй ч миний охиныг алсан энэ хэрэг улс төрийн шалтгаантай. Тэгэхээр надад энэ хэрэгт хувийн гэх ямар ч шалтгаан байхгүй гэж хэлэхээ больж үз. Харин хэргийн ард хэн байгааг илрүүлж, шударга хуулийн өмнө авчрах нь танай төв удирдлага болон чиний хийх ажил гэв.
Райли амьсгалаа урт, гүнзгий авлаа. Тэр урдаа суух хижээл эрийн царайг сайн ажиглан харснаа учрыг нь олж мэдэх шиг болов. Тэр амин хувиа бодсон, дээрэлхүү зантай, өөрийнхөөрөө зүтгэдэг зөрүүд нэгэн ( нарсист) ажээ.
Энүүнд чинь гайхаад байх юм алга, гэж бодохын сацуу Райли бас нэг юм ухаарч ойлголоо. Дэлхий бараг зөвхөн өөрийнх нь төлөө эргэлдэж байдаг мэт боддог сенатор өөртэй нь хамааралгүй хэрэг гарна гэдэгт огт итгэхгүй гэдэг нь ойлгомжтой ажээ. Тэр ч бүү хэл охин нь алагдсан энэ хэрэг ч гэсэн өөртэй нь холбоотой. Реба одоо сенатор болон сенаторыг үзэн яддаг хэн нэгний дунд зүгээр л ороод ирэх нь тэр. Сенатор ийм юм болсон гэдэгт бүр итгэчихжээ.
- Ноёнтон, өршөөгөөрэй. Би тэгж бодохгүй байна.
- Чиний юу бодох чинь надад сонин биш. Чамд хэрэгтэй мэдээлэл нүдний чинь өмнө байна гэж сенатор хэлэв.
Тэд хэдэн хором өөд өөдөөсөө харж суулаа. Эцэст нь сенатор
- Мөрдөгч Пэйж, бид нэг завинд суугаагүй гэдгийг би ойлгох шиг боллоо. Харамсалтай л юм. Танай товчоонд дээгүүр албан тушаалтай олон найз надад байдгийг чи мэддэггүй бололтой. Зарим нь надад нилээн өртэй. Би одоо тэдэнтэй холбогдоно. Хэргийн учрыг олж өрөө төлөх хүн надад хэрэгтэй юм шиг байна.
Райли үнэхээр цочирдож юу хэлэхээ ч мэдсэнгүй. Энэ хүн арай солиорчихсон юм биш байгаа?
Сенатор суудлаасаа өндийлөө.
- Таныг эндээс гаргаж өгөх хүн би явуулъя, мөрдөгч Пэйж. Бидний санал нийлээгүй нь харамсалтай байна.
Сенатор Ньюброу Райлиг ганцааранг нь үлдээгээд өрөөнөөс гарч явлаа. Дэндүү их цочирдож гайхсан Райли амаа хамхихаа ч мартчихжээ. Энэ хүн нарсист гэдэг нь тодорхой байсан. Гэхдээ түүнд бас нэг өөр юм байна гэдгийг Райли ойлгов.
Сенатор ямар нэг чухал юм нууж байгаа.
Харин Райли тэрнийг л олж мэдэх хэрэгтэй.

_________________
Sakura


Last edited by naran1962 on Aug.17.17 9:19 pm, edited 2 times in total.

Top
   
PostPosted: Aug.17.17 8:03 pm 
Offline
Асуулт Самбарын Хvндэт Харуул
User avatar

Joined: Sep.21.09 1:02 pm
Posts: 6305
Location: Энд
Ийм дэлхий ертөнц өөрийнх нь төлөө эргэдэг гэдэгт итгэдэг, албан тушаал танилаараа далайлгасан нөхөд үнэн ядаргаатай шүү амьдрал дээр ч.

Баярлалаа. :wd:

_________________
:wink:


Top
   
PostPosted: Aug.17.17 9:16 pm 
Offline
Олны Танил Гишvvн
Олны Танил Гишvvн
User avatar

Joined: Jul.30.06 7:33 am
Posts: 523
Location: Holland
Бүлэг 10

Райлигийн нүдэнд xамгийн түрүүнд өнөө өглөө Даггетэд харсан шалдан хүүхэлдэйтэй яг адилхан байрлалд тавьсан нэг хүүхэлдэй өртлөө. ХМТ-ны шүүхийн лабораторт сууж байсан тэрбээр өөрийг нь орчин үеийн дэвшилтэт технологоор бүтсэн аппаратнаас гарах өнгө гэрэл бүчин авахад гэнэт цочжээ. Райлид энэ дижитал технологи энд нэг л хачин, тохиромжгүй юм шиг санагддаг билээ.
Жинхэнэ хүүхэлдэйг эд мөрийн баримт болгон гялгар уутанд хийж хадгалсан ажээ. Түүнийг утсаар мэдэгдсэний дараахан тэр газраас хүүхэлдэйг яаралтай авчруулахаар баг илгээснийг тэр мэдэж байсан. Тэгтэл одоо энэ дотор жихүүцэм үзэгдэл нүднийх нь урд байж байдаг.
Tусгай ажилтан Мередит өөртэи нь мэндлэхээр дөхөж ирээд
- Уулзаагүй удсан байна шүү, мөрдөгч Пэйж. Ажилдаа тавтай морил доо хэмээн найрсгаар хэлэхэд
- Ажилдаа эргэж ирэх сайхан байна, ноёнтон гэж Райли хариулав.
Тэд хамтдаа Билл, лаборант Флорес нарын сууж байсан ширээ рүү очлоо. Райли дотроо эргэлзсэн хэвээрээ байсан хэдий ч Мередиттэй дахиж уулзсантай баяртай байв. Мередит хахир хатуу, шулуухан зантай ч өөрт нь санаа тавьж хүндэлж харьцсан нь түүнд таалагджээ.
- Сенатортой ярилцахад ямархуу байв даа? хэмээн Мередитийг асуухад
- Олигтой юм болсонгүй, ноёнтон гэж хариулсан тэрбээр даргынх нь царай хувьсxийхийг олж харав.
- Чи түүнийг бидэнд асуудал тарина гэж бодож байна уу?
- Тэгнэ гэдэгт би бараг эргэлзэхгүй байна, Намайг өршөөгөөрэй, ноёнтон.
Мередит ойлгосноо харуулах мэт толгой дохиод
- Энэ чамаас болоогүй гэдгийг би сайн мэдэж байна гэлээ.
Чухам юу болсныг Мередит таамагласан гэдэгт Райли итгэлтэй байв. Сенатор Ньюброугийн гаргасан ааш араншин нарсист улс төрч гэхээсээ ч илүү ойлгомжгүй байсан. Мередит тэр талаар сайн мэддэг бололтой.
Флорес товчлуурнууд дээр хурдан дарахад өрөөн байсан том дэлгэцэн дээр сонины нийтлэл, аймаар дүрстэй гэрэл зурагнууд, бас албан ёсны мөрдлөгийн тайлангууд гарч ирлээ.
- Бид үүнийг үндэс суурьтай сайн шалгаж үзсэн. Чиний зөв бололтой, мөрдөгч Пэйж гэж Флорес хэлээд
- Даггет дахь хүн амины хэргийн урд, нилээд хугацааны өмнө гарсан хэргийг ч гэсэн энэ алуурчин үйлдсэн гэв.
Биллийн сэтгэл хангалуунаар хоолойгоо засахыг сонссон Райлид талархах сэтгэл төрж, эргээд хуучин байдалдаа орсон гэдэгтээ үнэмшиж эхлэв.
Гэвч түүний хөлөн доорхи газар гэнэт цөмөрчих шиг болов. Бас нэг хөөрхий эмэгтэй аймшигтайгаар алуулжээ. Энэ бол баярлаж хөөрөх шалтгаан биш. Яг үнэндээ тэр энэ бүхэн худлаа байгаасай гэж хүссэн.
Бүгд миний хэлснээр болсон байхад би яагаад баярладаггүй билээ? гэж тэр өөрөөсөө асуулаа.

_________________
Sakura


Top
   
PostPosted: Aug.17.17 10:49 pm 
Offline
Олны Танил Гишvvн
Олны Танил Гишvvн
User avatar

Joined: Jul.30.06 7:33 am
Posts: 523
Location: Holland
Дэлгэцэн дээр Виржиниагийн асар том газрын зураг гарч ирснээ, мужийн умард хэсгийг томруулж харуулав. Флорес Мэриландын хилийн ойролцоо арай дээхэн талд харагдах газрыг бүдүүн харандаагаар тэмдэглээд
- Анхны хохирогч Маргарет Жерати, гучин зургаан настай. Түүний цогцсыг Белдингийн гадна, тавиад километрийн зайтай тал газар хаясан байсан. Хохирогч барагцаалбал хоёр жилийн өмнө, зургадугаар сарын 25-нд алагдсан. Уг хэргийг мөрдөхөд ХМТ-г татаж оролцуулаагүй. Орон нутгийн цагдаагийн газар хэргийг хариуцаж мөрдсөн гэлээ.
Флорес өөр нэг дэлгэцэн дээр хэргийн газар дээр авсан гэрэл зурагнуудыг харуулахад Райли анхааралтай ажиглан харав. Алуурчин цогцсыг байрлуулах гэж оролдолгүй зүгээр л хаячихаад яваад өгчээ.
- Хоёр жилийн өмнө гэж Райли хэлээд бодолд дарагдлаа. Нэг талаараа алуурчин өчнөөн удаан хугацаанд идэвхтэй байсныг олж мэдээд тэр маш их гайхжээ. Гэвч нөгөө талаас нь авч үзвэл иймэрхүү гаж донтой алуурчид олон жилээр баригдалгүй хэрэг үйлдэж чаддагийг тэр мэддэг билээ. Тэд хэргээ үйлдэхээс өмнө итгэхийн аргагүй тэвчээртэй, удаан хүлээж чаддаг.
Райли гэрэл зурагнуудыг анхааралтай харж байснаа
- Тэр үед алуурчин арга барилаа сайн олоогүй байжээ гэж хэлэв.
- Тэр үнэн гэж Флорес үгийг нь тосон авч хэлээд
- Хохирогчийн үсийг богиносгон тайрч, париак өмсгөсөн боловч тэнд сарнай орхиогүй. Гэхдээ хохирогчийн хүзүүг ягаан туузаар боомилж ороосон байсангэлээ.
- Тэр алдаагаа хурдан залруулж байна. Тэр сэтгэл хөдлөлаа хянаж чаддаг болсон. Анхны хэргээ үйлдэх үед тэр өөртөө итгэлгүй байжээ. Айлин Рожерсийг хороох үед өөрийгөө хянах нь арай дээрдэж, харин Реба Фрайэгийн аллагыг үйлдэх үед бүр их туршлагажсан байжээ гэж Райли дүгнэж хэлээд нэг юм асуух гэж байснаа санаад
- Хохирогчдын дунд ямар нэг холбоо байсан эсэхийг тодруулсан уу? Эсвэл хүүхдүүдийн хооронд ч юм уу? хэмээн асуулаа.
- Юу ч байгаагүй гэж Флорес хариулаад
- Эцэг эхийн группээс юу ч олдоогүй. Тэд бие биенээ таньдаггүй байсан бололтой гэв.
Өөр хариулт сонсоно гэж хүлээгээгүй ч Райли цөхрөнгөө барах шиг боллоо.
- Анхны хохирогч ямар эмэгтэй байсан юм бэ? Би тэр эмэгтэйг эх хүн гэж бодсон юм сан.
- Үгүй гэж Флорес ийм асуулт тавихыг хүлээж байсан мэт хурдан хэлээд
- Тэр гэрлэсэн боловч хүүхэдгүй байсан гэв.
Алуурчин ээж нарыг зориуд сонгодог гэдэгт итгэлтэй байсан Райли мэл гайхлаа. Тэр яагаад ийм алдаа гаргасан юм бол? Тэрбээр өөртөө итгэх итгэл нь савангийн хөөс шиг замхрав.
Райлиг ийнхүү өөртөө эргэлзэж байх хооронд Билл
- Сэжигтнийг тодруулах ажил аль шатандаа явж байна? Мосби Паркаас авчирсан хаднаас ямар нэг юм болсон уу? гэж асуулаа.
- Амжилтгүй болсон гэж Флорес хариулаад
- Бид цусны оронд савхи илрүүлсэн. Алуурчин бээлий өмссөн байжээ. Тэр өмнөх хэргийн газруудад ч гэсэн ДНК илрүүлчихмээр эд мөрийн баримт үлдээгээгүй гэв.

_________________
Sakura


Top
   
PostPosted: Aug.18.17 12:13 am 
Offline
Асуулт Самбарын Хvндэт Харуул
User avatar

Joined: Sep.21.09 1:02 pm
Posts: 6305
Location: Энд
Ямар нэг алдаа гаргах л бх даа. Гэхдээ энэ алуурчин Райлиг ийм бдалд оруулсан алуурчин мөн болов уу?

Баярлалаа. :wd:

_________________
:wink:


Top
   
PostPosted: Aug.18.17 3:24 pm 
Offline
Олны Танил Гишvvн
Олны Танил Гишvvн
User avatar

Joined: Jul.30.06 7:33 am
Posts: 523
Location: Holland
Райли санаа алдлаа. Бусад хамтрагчдынх нь олж хараагүй тэр зүйлээс ямар нэг хэрэгтэй юм олдоно хэмээн тэр найдаж байжээ. Одоо харин эндээс ямар ч үр дүн гарсангүй. Бүгд эргээд хуучин байран дээрээ эргээд ирлээ.
- Бүгдийг урьдчилан харсан байжээ гэж Райлиг хэлэхэд
- Түүнийг олоход бүр дөхөж очсон гэж би бүр бодож байсан шүү гэж Флорес нэмж хэлэв.
Флорес электрон заагуур ашиглан хэргийн газруудын хооронд зураас татан холболоо.
- Одоо бид анхны хүн амины хэргийг мэдсэн учраас гэмт хэрэгтний хэргээ үйлдсэн газрын зураглалыг гаргаж болно. Дугаар 1. Маргарет Жерати, умард зүгт Белдингийн ойролцоо. Дугаар 2 Айлин Рожерс, өмнө зүгт Даггетын ойролцоо. Дугаар 3 Реба Фрайэ, өрнө зүгт Мосби Парк.
Газрын зураг дээр гурван газрыг холбосон гурвалжин дүрс зурагдсаныг Райли олж харлаа.
- Бидэнд одоо мянга таван зуун километр хавтгай дөрвөлжин хэмжээтэй талбай харагдаж байна. Гэхдээ энэ бол сонсогдож байгаатайгаа адилхан тийм ч том биш. Энд хэдэн тосгон байрладаг хөдөөгийн зэлүүд газар байна. Умард хэсэгт сенаторынхтой адилхан хэдэн тооны эдлэн газар бий. Маш их ил задгай газар гэсэн үг.
Флоресын нүүрэн дээр жинхэнэ мэргэжилтний дүр төрх илрэхийг Райли олж харлаа. Тэр ажилдаа дуртай ажээ.
- Одоо би энэ орчинд амьдардаг бэлгийн хүчирхийлэл үйлдсэн гэмт хэрэгтнүүдийг бүртгэлээс олно гэж хэлээд Флорес өгөгдлөө оруулахад нөгөө гурвалжин дүрсэн дотор хоёр багц жижиг улаан хүснэгт гарч ирлээ.
- Одоо бид эндээс бага насны хүүхдүүдийг бэлгийн ажилд уруу татагчдыг хасна. Тэдэн дунд бидний хайж буй алуурчин мэдээж байхгүй.
Флорес дахин өгөгдлөө оруулахад хүснэгтийн бараг тал нь алга болов.
- Одоо хүчин болон хүн амины хэрэг үйлдсэн хэргээр шоронд хоригдож байгаа хэрэгтнүүдийг хасвал бидний эрлийн хүрээ улам багасна.
Гэнэт Райли
- Үгүй. Ингэх хэрэггүй гэлээ.
Мэл гайхсан гурван эр хамтрагч бүсгүй рүүгээ харав.
- Бидний хайж байгаа хүн бол ямар нэг догшин хэрцгий гэмт хэрэгтэн биш.
Флорес уурсангуй
- Мөн! гэж эсэргүүцлээ.
Бүгд дуугаа хураав. Райлид одоогоор сайн ялгаж чадахгүй байгаа нэг совин төржээ. Тэр ширээн дээр тавьсан нөгөө хачин хүүхэлдэй рүү хараад
Чи хэрвээ ярьж чаддагсан бол, гэж дотроо бодов.

_________________
Sakura


Last edited by naran1962 on Aug.18.17 3:41 pm, edited 1 time in total.

Top
   
PostPosted: Aug.18.17 3:26 pm 
Offline
Олны Танил Гишvvн
Олны Танил Гишvvн
User avatar

Joined: Jul.30.06 7:33 am
Posts: 523
Location: Holland
Дараа нь тэр бодлоо зугуухнаар гадагшлуулж эхэллээ.
- Тэр бол бидний аль хэдийнээс мэддэг хэрцгий гэмт хэрэгтэн биш гэж би хэлэх гэсэн юм. Маргарет Жэратиг хүчирхийлээгүй. Рожерс, Фрайэ нарт ч гэсэн тийм шинж илрээгүй.
- Тэд бүгд хэрцгийгээр тамлуулж алагдсан гэж Флорес уурсан хэлэв.
Өрөө нэг л тавгүй уур амьсгалтай болсныг ажсан Мередит тэднийг тойруулан харлаа. Билл нэг дэлгэцэн дээр харцаа төвлөрүүлжээ.
Райли Маргарет Жератигийн хэрцгийгээр тамлуулсан биеийг ойроос авсан гэрэл зурагнууд руу заалаа.
- Алуурчин анхныхаа гэмт хэргийг үйлдэх үед маш догшин хэрцгий болсон. Энэ шархнууд дараагийн хоёр хохирогчийнхоос илүү гүн, бас эмх замбараагүй харагдаж байна. Танай лаборантууд гэмт хэрэгтэн хохирогчийн биеийг бараг нэг дор ар араас нь хурдан хутгалж шархдуулсан гэж тодорхойлсон гэдэгт би итгэлтэй байна.
Гайхаж мэгдсэн Флорес толгой дохив.
- Чиний зөв.
Мередит Райлиг илт сонирхон хараад
- Чи юу гэж хэлэх гэсэн юм бэ? гэж асуулаа.
Райли амьсгалаа гүнзгий авав. Тэр алуурчны тархинд нэвтрэн орж байгаагаа мэдэрлээ.
- Би нэг зүйлийг баттай мэдэж байна. Тэр урьд нь нэг ч хүнтэй бэлгийн харьцаанд орж үзээгүй. Бас нэг ч удаа болзоонд явж байгаагүй байх. Тэр царай муутай болохоор гэрээсээ ч гардаггүй байсан. Бас эмэгтэйчүүд өөрөөс нь зайлсxийдэг байжээ.
Райли бодлоо цэгцлэхээр түр завсарлав.
- Нэг л өдөр тэр нойрноосоо сэрэх мэт болсон. Тэр Маргарет Жератиг хулгайлж, хувцас хунарыг нь тайлж хүлээд хүчирхийлэхийг оролдсон.
Гол учрыг гэнэт ойлгосон Флорес үгийг нь тасалж
- Гэвч тэр чадаагүй! гэлээ.
- Яг зөв. Тэр төрөлхийн бэлгийн чадавхигүй гэж Райли хэлээд
- Хохирогчоо хүчирхийлж чадаагүй гэмт хэрэгтэн галзууртлаа уурлаж, бие рүү нь хутгаар дүрж эхлэхэд бэлгийн дур хүсэл нь улам ассан. Энэ бол амьдралдаа анх удаа үйлдсэн хэрцгий аллага байсан. Тэгэхэд тэр хохирогчоо удаан амьд байлгах гэж хичээгээгүй гэж би бодож байна гэв.
Флорес албан ёсны тайлангуудын нэг рүү зааж
- Чи үүнийг яг зөв таамагласан гэснээ
- Жератиг алга болсноос хойш цогцсыг нь ердөө хэдхэн хоногийн дараа олсон гэлээ.
Райли одоо хэлэх гэж байгаа үгнээсээ өөрөө ч айж байлаа.
- Түүнд энэ их таалагдсан. Жератигийн өвдөлт, айдас их сайхан санагдсан учраас алуурчин хохирогчоо огтолж зүсэх дуртай болсон. Тэр цагаас хойш ухаан бодол нь зөвхөн ийм юманд тэмүүлэх болсон. Тэр бас минут тутам таашаал авахыг хүсэж хугацааг уртасгасан. Реба Фрайэг тэр бүтэн долоо хоног айлгаж тамлажээ.

_________________
Sakura


Top
   
PostPosted: Aug.18.17 6:13 pm 
Offline
Олны Танил Гишvvн
Олны Танил Гишvvн
User avatar

Joined: Jul.30.06 7:33 am
Posts: 523
Location: Holland
Өрөөнд дотор жихүүцэм нам гүм болов.
- Тэгвэл тэр хүүхэлдэйнүүд ямар учиртай юм бэ? гэж Мередит асуугаад
- Алуурчин хүүхэлдэй хийхийг оролддог гэдэгт чи яагаад ийм их итгэлтэй байгаа юм бэ? гэв.
- Цогцоснууд хүүхэлдэйтэй адилхан харагддаг гэж Билл хэлээд
- Ялангуяа сүүлчийн хоёр хохирогч. Райлигийн зөв байсан гэлээ.
- Бүгд хүүхэлдэйтэй холбоотой, Яагаад гэдгийг би сайн мэдэхгүй байгаа ч энд ямар нэг өширхөж хорссон гэмээр шалтгаан байна гэж Райли шивнэх шахам хэлэв.
Эцэст нь Флорес
- Тэгвэл чи биднийг алуурчныг бүртгэлд орсон гэмт хэрэгтнүүдийн дундаас шал дэмий хайж байна гэж бодож байгаа юм уу? хэмээн асуулаа.
- Магадгүй. Гэхдээ шууд хүчирхийлдэг, харгис догшин араатан биш. Тэр харин олны өмнө бэлэг эрхтнээ гаргаж харуулдаг, гар хангалга хийдэг. эсвэл бусдыг нууцаар харж айлгаж ичээхээргүй их ухаалаг нэгэн.
Флорес компьютероо хурдан товшиж
- За тэгвэл би бэлгийн гаж донтой гэмт хэрэгтнүүдийг хаслаа гэж хэлэв.
Одоо улаанаар тэмдэглэсэн хүснэгт нэг жижиг багц болжээ.
- Бидэнд одоо хэн хэн үлдэв? гэж Райлиг асуутал Флорес өгөгдсөн мэдээллийг харж байснаа амьсгаа нь дээрдэж
- Бид түүнийг олчих шиг боллоо гэж арайхийж хэлээд үргэлжлүүлэн
- Би чиний хайгаад байгаа хүнийг олсон гэж бодож байна. Нэр нь Росс Блэквелл. Анхааралтай сонс! Тэр хүүхэлдэйн дэлгүүрт ажиллаж байхдаа хүүхэлдэйнүүдийг гаж байрлалаар тавьж байгаад баригдсан байна. Хүүхэлдэйнүүд сэксийн гаж буруу үйлдэл хийж буй мэт харагдаж байсан гэнэ. Дэлгүүрийн эзэн цагдаагийн газар луу шууд утасджээ. Тэр үед Блэквелл тэнсэн харгалзах ял авсан ч удирдлагынхан түүнийг одоо ч хяналтандаа байлгадаг юм байна гэлээ.
Мередит эрүүгээ илэн бодлогошрон сууж байснаа
- Тэр бидний эрж байгаа хүн мөн байж магадгүй гэж хэлэхэд
- Мөрдөгч Пэйж бид хоёр Блэквелл рүү одоо шуудхан очоод асууж байцаадаг юм бил үү? гэж Билл асуув.
- Одоогоор бидэнд түүнийг шууд баривчлах хангалттай шалтгаан, эд мөрийн баримт алга гэж Мередит хэлээд
- Бас гэрийг нь нэгжих зөвшөөрөл байхгүй. Бид сэжиг авахуулж болохгүй. Тэр их ухаалаг, бас өөрийг нь хайж байгаа гэдгийг мэдэж байгаа бол энэ хэргээс яаж ийгээд мултрах аргаа аль хэдийн олчихсон байгаа. Блэквелл рүү маргааш оч. Түүний юу ярихыг нь сонсоод ардаа юу нуугдаж байгааг нь олохыг хичээ. Та нар харин түүнтэй болгоомжтой харьцах хэрэгтэй шүү гэлээ.

_________________
Sakura


Top
   
PostPosted: Aug.18.17 7:30 pm 
Offline
Асуулт Самбарын Хvндэт Харуул
User avatar

Joined: Sep.21.09 1:02 pm
Posts: 6305
Location: Энд
Ийм хурдан олчихлоо гэж үү? Сенаторын нууц, Райлиг тамалж бсан гэмт хэрэгтэн нтр гээд нууцууд нээгдэх болоогүй бхад олчихож бгаан бх даа?

Баярлалаа :wd:

_________________
:wink:


Top
   
PostPosted: Aug.18.17 9:22 pm 
Offline
Олны Танил Гишvvн
Олны Танил Гишvvн
User avatar

Joined: Jul.30.06 7:33 am
Posts: 523
Location: Holland
Бүлэг 11

Райлиг Фредериксбургт дэх байранд ирэхэд аль хэдийн харуй бүрий болсон байлаа. Өнөө шөнө түүнд таагүй айх бололтой. Нэр хүнд сайтай, амгалан тайван дүүрэгт байдаг нэг том байшингийн урд машинаа тавих үед Райлигийн санаанд урьдын юмс орж ирэв. Тэр энэ байшинд Райан, охин хоёртойгоо хамт амьдардаг байсан. Олон сайхан дурсамж нь энэ байшинтай холбоотой. Гэвч зарим дурсамж нь үнэхээр таагүй, аймшигтай.
Райлиг байшин руу очихоор машинаасаа буух гэтэл хаалга онгойж Эприл гарч ирлээ. Райан ч мөн адил хаалганы дэргэд зогсож буй нь замын гэрэлд сүүдэртэж харагдана. Эприлийг машин руу алхах үед тэр Райли руу гараа даллачихаад гэртээ орж хаалгаа түгжлээ.
Райан хаалгаа зориуд бат бөх цоожлох шиг санагдсан ч тэрбээр ажлын ачааллаас болж тэгж санагдсан гэдгийг мэдэж байлаа. Энэ хаалга нилээд хугацааны өмнө урд нь бүр мөсөн хаагдаж, тэнд өнгөрүүлсэн амьдрал нь аль хэдийн ард хоцорчээ. Яг үнэндээ өөрт нь дэндүү амгалан, уйтгартай, аюулгүй санагдах тэр орчин огт таалагддаггүй байсан. Харин Райлигийн зүрх сэтгэл аюул нүүрлэж ч мэдэх, урьдаас тааварлахын аргагүй нууцлаг юманд байнга тэмүүлдэг байжээ.
Эприл машинд орж гараа урдаа зөрүүлэн суугаад
- Та дэндүү оройтчихлоо гэж ууртай хэлэв.
- Уучлаарай гэж хэлсэн Райли Эприлд өнөө оройны төлөө ч биш, зөвхөн эцгээс нь болоод ч биш, харин түүнд учруулсан бүх зүйлд хичнээн их харамсаж байгаагаа хэлмээр санагдлаа. Райли гэртээ байнга байж Эприлийн төлөө бүхнийг хийдэг сайн ээж байхыг хүссэн. Гэвч тэр ажлаа орхиж чадаагүй.
Mашин хөдлөx мөчид
- Жирийн эцэг эхчүүд өдөржин шөнөжин ажилладаггүй юм байна лээ гэж Эприл хэллээ.
Райли санаа алдаад
- Би чамд урьд нь хэлсэн... гэтэл Эприл үгийг нь тасалж
- Мэдэж байна. Гэмт хэрэгтнүүдэд амралтын өдөр гэж хэзээ ч байдаггүй. Ээж, энэ чинь гэнэн хүүхэд хуурах гэсэн дэндүү сулбагар тайлбар гэв.
Райли охинтойгоо ярилцахыг хүссэн ч дуугаа хураан жолоогоо барьж явлаа. Өнөөдрийн туулж өнгөрүүлсэн ажлын их ачааллаасаа болж тэрбээр их ядарчээ. Түүнчлэн тэр охиндоо юу хэлэх гэж байснаа санаж чадсангүй. Эцэст нь тэр ам нээж
- Аавтайгаа ямархуу байв даа? гэж асуухад
- Ярих ч юм биш гэж Эприл хариулав.
Хариултыг ойлгож ядах юмгүй байлаа. Сүүлийн үед охин нь эцгээ байнга хараагүй ихэвчлэн өөртэй нь хамт байсан билээ.
Тэд дахиад чимээгүй болцгоож хэсэг явсны дараа Эприл дуугаа намсгаж
- Тэнд Габриэл байсан нь харин азтай хэрэг. Байнга эелдэг найрсаг байдаг болохоор би түүнтэй уулзах дуртай гэлээ.
Райли үл мэдэг инээмсэглэв. Гуатамалагаас ирсэн, тэднийд олон жил гэрийн үйлчлэгчээр ажилласан, дунд эргэм насны Габриэл гэгч тэр эмэгтэй өөрт нь үнэхээр таалагддаг ажээ. Габриэл үнэнч шударга, бас үргэлж хариуцлагатай байдаг. Харин Райаны талаар тэр ингэж хэлж чадахгүй. Габриэл одоо ч гэсэн тэдний амьдралд оролцож байгаад, ялангуяа Эприлийг эцгийнх нь гэрт үлдээх үед санаа тавьдагт нь Райли маш их баярладаг.
Гэр лүүгээ явах замын турш Райли охинтойгоо илүү дотно харьцахыг хүсжээ. Охиндоо юу хэлбэл санаанд нь хүрэх бол? Энэ бол Эприл өнөөдрийнх шиг олон шөнө дотроо юу бодож мэдэрч байсныг тэр ойлгохгүй байсанд биш юм. Эцэг эх нь өөрийг нь өөр хоорондоо нааш цааш холхиулж явуулдгаас болж хөөрхий охин өөрийгөө хүсээгүй хүүхэд мэтээр төсөөлж бодох болжээ. Өөрт тохиолдож буй бүхэнд уурлаж бухимдаж байгаа арван дөрөвтэй охинд хэцүү байгаа нь мэдээж. Охин харин ч хичээлээ тарсны дараа Райлиг очиж автал эцгийндээ байхыг зөвшөөрсөн нь азтай хэрэг. Даан ч өнөөдөр, тохирч ярилцсаны дараахи эхний өдөр Райли хэтэрхий оройтож иржээ.
Райли жолоо барьж явах зуураа нулимсаа тэвчиж явлаа. Тэр хэлэх үгээ ч эргэцүүлж бодож чадсангүй. Тэрбээр зүгээр л үхтлээ ядарчихсан байв. Тэр дандаа л ядарчихсан байдаг.
Тэднийг гэртээ ирэхэд Эприл үг дуугүй өрөөндөө орж хаалгаа тасxийтэл чанга хаалаа. Райли хонгилд түр зуур зогсож байснаа охиныхоо хаалгыг тогшив.
- Хонгор минь, гараад ир. Хоёулаа гал тогоонд гаатай цай ууж суунгаа ярилцъя. Ийм сайхан шөнийг юу ч хийлгүй зүгээр өнгөрөөх нь дэндүү харамсалтай.
Эприл хариу хэлэхийг тэр сонслоо.
- Юу хиймээр байна дураараа л бол. Би завгүй байна.
Tуйлдаж ядарсан Райли хаалганы хавтсыг налж зогсоод
- Өөртэй чинь дэндүү бага хугацаа өнгөрөөж байсан гэж чи надад хэлдэг шүү дээ гэтэл
- Ээж, одоо шөнө дунд болж байна. Цаг дэндүү орой болсон гэж охин нь хариу хэллээ.
Райлигийн хоолой зангирч, уйлчихгүй хичээн өөрийн эрхгүй нүдэндээ цийлэгнэх нулимсаа залгив.
- Эприл, би бүхнийг... сайн хийхийг хичээж байна.
Чимээ гарахгүй удлаа.
- Би мэдэж байна гэж Эприл эцэст нь өрөөн дотроосоо хариулав.
Дахиад чимээгүй болов. Райли охиныхоо царайг харахыг хүсжээ. Тэр сүүлчийн эелдэгхэн өнгөөр хэлсэн гурван үгийг охиныхоо царайнаас олж хармаар байлаа. Үгүй. Үгүй ч байж магадгүй. Тэр уурласан хэвээрээ байгаа юм болов уу? Райли ингэж бодохгүй байлаа. Охин зүгээр өөрөөс нь зай бариад байгаа бололтой.

_________________
Sakura


Last edited by naran1962 on Aug.18.17 10:44 pm, edited 1 time in total.

Top
   
PostPosted: Aug.18.17 9:33 pm 
Offline
Асуулт Самбарын Хvндэт Харуул
User avatar

Joined: Sep.21.09 1:02 pm
Posts: 6305
Location: Энд
Эприлтэй ойлголцоосой гэж бодсон ч яг яаж гэдэг нь бүрхэг юм. 14 настайдаа ер нь ихэнх хүүхэд хэцүү бдаг бхаа.

Баярлалаа :wd:

_________________
:wink:


Top
   
PostPosted: Aug.18.17 10:41 pm 
Offline
Олны Танил Гишvvн
Олны Танил Гишvvн
User avatar

Joined: Jul.30.06 7:33 am
Posts: 523
Location: Holland
Райли банны өрөөнд орж хүнд хэцүү өдрийнхөө ядаргааг тайлахаар час халуун усны дусал бүрээр биендээ иллэг хийх мэт шүршүүр доор удаан зогслоо. Халуун шүршүүрт орсны дараа биеэ хуурай болтол арчих үед сэтгэл санаа нь илүү хөнгөрсөн ч тэр дотроо нэг хоосон орон зай мэдрэх шиг болов.
Одоо шууд унтаж чадахгүй гэдгээ мэдсэн тэрбээр гэрийн халаад, шаахайгаа углаад гал тогоо руугаа явлаа. Гал зуухны шүүгээгээ онгойлгоход хамгийн түрүүнд бараг дүүрэн шахуу шилтэй виски нүдэнд нь өртөв. Вискинээс зуун грамм хундагалмаар санагдсан ч тэрбээр, Ингэж болохгүй, хэмээн өөртөө хатуу хэллээ.
Уул нь тэр одоо биеэ барьж чадaхааргүй нөхцөлд байгаа. Хэдийгээр сүүлийн зургаан долоон хоногт өчнөөн олон хүнд асуудалтай тулгарсан ч гэлээ тэр өөрийгөө архиар тайвшруулалгүй тэвчиж чадсан. Тэгээд ч одоо хяналтаа алдаж байх цаг биш гэдгийг ойлгосон тэрбээр өөртөө гаатай халуун цай бэлтгэлээ.
Дараа нь Райли зочдын өрөөнд орж, сүүлд гарсан гурван хүн амины хэргийн мэдээлэл, зурагнууд дээр тонгойж суув.
Зургаан сарын өмнө Даггеттэд гарсан хоёр дахь хэргийн хохирогчийн талаар тэр хангалттай мэднэ. Айлин Рожерс бол хоёр хүүхдийн эх байсан бөгөөд нөхөр нь нэг ресторан эрхэлж ажиллуулдаг байсан. Тэр бас гурав дахь хохирогч Реба Фрайэг олсон хэргийн газарт очиж, гэр бүлийнхэнтэй нь, ялангуяа хувиа хичээгч сенатортой ярилцаж амжсан.
Харин хоёр жилийн өмнө Белдингт гарсан хэрэг бол Райлигийн хувьд цоо шинэ байлаа. Хэргийн тайланг уншиж үзэхэд Маргарет Жерати хэмээх эмэгтэй үнэхээр амьд сэрүүн нэгэн байжээ гэдэг нь тодорхой болов. Нью-Иоркоос Виржиниад нүүж ирээд удаагүй байсан тэрбээр Белдингт сувилагчаар ажилладаг, түүнд нөхрөөс нь гадна хоёр эгч, нэг ах, бэлбэсэн ээж нь байжээ. Танилуудаас нь гадна найз нөхөд нь хохирогч эмэгтэйг сэргэлэн цовоо хэдий ч жаахан ганцаардмал нэгэн байсан гэж дүрслэн хэлсэн байв.
Райли цайгаа уух зуураа Маргарет Жерати хэрвээ амьд байсан бол өдийд амьдрал нь ямар байх байсан бол? хэмээн төсөөлж бодохоос ч эмээлээ. Гучин зургаан настай тэрхүү эмэгтэйд хүүхэдтэй болохоос авахуулаад маш олон боломж байсан нь мэдээж.
Гэнэт толгойд нь нэг юм зурсxийн ороход Райлигийн нуруугаар хүйтэн юм гүйх шиг болов. Зургаахан долоо хоногийн өмнө тэр яг одоо ингээд сууж байсан шигээ өөрийг нь аюулд оруулсан нэг хавтаст хэргийг үзэж байжээ. Тэр үед тэр өөрийнхөө бүхий л амьдралыг энэхүү аймшигтай гарсан гэрэл зурагнууд, албан ёсны тайланг судлах зэрэгт зориулдаг байжээ.
Райли санаанд нь орж ирсэн дурсамжийг үлдэн хөөхийг хичээж толгойгоо сэгсрэн нүдээ анилаа. Гэвч тэр үүнийг зогсоож чадсангүй.

_________________
Sakura


Top
   
PostPosted: Aug.18.17 10:50 pm 
Offline
Асуулт Самбарын Хvндэт Харуул
User avatar

Joined: Sep.21.09 1:02 pm
Posts: 6305
Location: Энд
Хөгшрөхөөсөө өмнө нас барсан хүмүүсийн тухай бодох аймар шүү. Өнөөдөр нэг хүнийг зам тээврийн ослоор нас барсан тухай сонслоо. Том мөрөөдөлтэй, түүнийхээ төлөө явж бсан хүн түүнийгээ зүгээр л дундаас нь орхиод яваад өгнө гэхээр :( Цагдаа нар яаж сэтгэл санаагаа тогтвортой байлгаж чаддаг юм бол? Теллер хийдэг бхад банкны мөнгө жинхэнэ мөнгө биш зүгээр нэг ажлын хэрэгсэл шиг санагддаг бж билээ. Тэрэн шиг үхсэн хүмүүс жинхэнэ хүн биш ажлын хэрэгсэл шиг санагддаг болов уу?

Баярлалаа :wd:

_________________
:wink:


Top
   
PostPosted: Aug.18.17 11:55 pm 
Offline
Олны Танил Гишvvн
Олны Танил Гишvvн
User avatar

Joined: Jul.30.06 7:33 am
Posts: 523
Location: Holland
Тэр харанхуй байшинд ороод хөл доор нь шалны мод маажлах мэт чимээ гарчь нэг хүн тусламж дуудан орилохыг сонсов. Райли ханануудыг тэмтэрч эцэст нь байшингийн доорхи жижигхэн зай руу мөлхөж ордог тэг дөрвөлжин хэмжээтэй жижигхэн хаалга олоод гар чийдэнгийнхээ гэрлийг дотор нь тусгалаа.
Гэрлийн тусгалд айж балмагдсан царай харагдав.
- Би энд туслахаар ирсэн гэж Райлиг хэлэхэд
- Ашгүй чи ирлээ! хэмээн хэлээд хохирогч эмэгтэй уйлсан хэвээрээ
- Бурхны авралаар чи иржээ! гэж давтан хэлэв.
Райли бохир заваан шалан дээгүүр буланд байгаа шувууны үүр шиг жижигхэн сараалжин тор луу руу мөлхөж очоод цоожийг онгойлгохоор ноцолдлоо. Тэр халаасны эвхдэг хутгаа гарган цоожийг хөшсөөр арайxийн онгойлгов. Эмэгтэй торноос мултарч гарлаа.
Райли эмэгтэйтэй хамт онгорхой дөрвөлжин нүх рүү буцаж, хохирогч эмэгтэй түрүүлэн мөлхөж гарах тэр мөчид Райлигийн урд нэг айдас төрүүлэм төрхтэй эр замыг нь хаан гарч ирэв. Тэр баригдсан ч нөгөө эмэгтэйд зугтах боломж байлаа.
- Зугт! Хурдан зугт! гэж тэр хашгирав.


Райли эргээд сэхээ орлоо. Энэ хар дарсан зүүд мэт аймшигтай дурсамжаас тэр салж чадах болов уу? Ийм тамлаж тарчилган алсан хүн амины хэргийг мөрдөх явцад энэ амаргүй гэдэг нь ойлгомжтой. Гэхдээ яг ийм үед дэргэд нь байх нэгнийг тэр мэднэ.
Райли утсаа авч Марид мессеж бичлээ.
- Хөөе, чи сэрүүн байна уу? Хэдхэн хормын дараа хариу ирэв.
- Тийм ээ, Чи хэр байна даа? Райли хариу бичлээ.
- Маш завгүй байлаа. Харин чи?
- Унтахаасаа айгаад байна.
Хоёр биенээ тайвшруулахаар нэг юм бичихийг Райли хүссэн боловч зөвхөн мессежээр харьцах нь түүнд хангалтгүй санагдав.
- Чи ярилцмаар байна уу? ЯРИЛЦАХ гэсэн маань зөвхөн мессежээр харьцахыг хэлээгүй юм шүү.
Мари хариу өгөлгүй нилээд удлаа.
- Үгүй, би яримааргүй байна.
Райли бага зэрэг гайхширснаа өөрийнх нь дуу хоолой Мариг тайвшруулж чадахгүй гэдгийг ойлгох шиг болов. Харин ч өнгөрсөн явдлыг улам ч санагдуулж магадгүй юм.
Маритай уулзахад түүний хамгийн сүүлд хэлсэн үгийг тэр саналаа. Tэр новшийг ол. Тэгээд миний өмнөөс түүнийг ал. Райли гэнэт Марид шинэ мэдээ сонсгомоор санагдав.
- Би ажилдаа эргэж орсон.
Одоо харин Мари хурдан хариу өглөө.
- Хөөх, Сайн байна! Баяртай байна! Энэ тийм ч амаргүй гэдгийг би сайн ойлгож байна. Чамаар бахархаж байна. Чи үнэхээр зоригтой.
Өөрийгөө одоохондоо тийм ч зоригтой байгаа гэж бодоогүй Райли санаа алдлаа. Маригийн үгс ар араасаа цуврав.
- Чамд баярлалаа. Чамайг ажилдаа орсныг дуулаад одоо надад арай дээр боллоо. Би одоо унтаж чадах байх аа. Тавтай нойрсоорой.
- Зоригтой байгаарай, гэж Райли эцэст нь бичлээ.

_________________
Sakura


Top
   
PostPosted: Aug.19.17 12:04 am 
Offline
Өвөг Дээдсийн Сахиус Гишvvн
Өвөг Дээдсийн Сахиус Гишvvн

Joined: May.10.10 2:23 am
Posts: 717
уншлаа, монголд ирсэн болохоор асуултад орох завгүй байлаа, аймаар мөртөө сонирхолтой ном байнаа, эвгүйрхээд л байгаа мөртөө уншаад дуусчихаар нь жаахан харамсав, түрүүний 2 ном бас л аймшигтай ч сонирхолтой байсан, баярлалаа Наран


Top
   
PostPosted: Aug.19.17 12:06 am 
Offline
Асуулт Самбарын Хvндэт Харуул
User avatar

Joined: Sep.21.09 1:02 pm
Posts: 6305
Location: Энд
Мари мөн бгаа, яримааргүй бна гэж уншсан чинь гэнэт нөгөө тарчилгагч гар юм шиг сэтгэгдэл төрөв.

Баярлалаа :wd: :wd:

_________________
:wink:


Top
   
PostPosted: Aug.19.17 1:34 am 
Offline
Олны Танил Гишvvн
Олны Танил Гишvvн
User avatar

Joined: Jul.30.06 7:33 am
Posts: 523
Location: Holland
Дараа нь тэр утсаа салгав. Райлигийн сэтгэл санаа ч гэсэн дээрдэх шиг санагджээ. Эцэст нь тэр ажилдаа орж чадсан. Тэр аажмаар эдгэрч хуучин хэвэндээ орж байлаа.
Райли үлдсэн цайгаа ууж дуусгаад ор луугаа очив. Ядарч туйлдсан тэрбээр хурдан нойрслоо.

Зургаан настай Райли ээжтэйгээ хамт чихрийн дэлгүүрт очжээ. Ээж нь түүнд олон янзын чихэрнээс худалдаж авч өгсөнд тэр их баярлаж байв.
Гэнэт тэдний урд нэг эр гарч ирлээ. Том биетэй, толгойдоо ээжийнх нь өмсдөгтэй адилхан трико угласан тэр аймаар хүн буу гаргаж ирэв. Тэр эх рүү нь хашгичин түрийвчээ өгөхийг шаардлаа. Гэвч ээж нь хөдөлж чадахгүй болтлоо айчихсан тул түрийвчээ өгсөнгүй.
Нөгөө эр цээж рүү нь буудахад эх нь цусаа асгаруулан газар уналаа. Тэр эр түрийвчийг шүүрч аваад зугтав.
Райли орилж эхэллээ, орилоод л, орилоод л, орилоод л байлаа.
Тэр гэнэт эхийнхээ дууг сонсов.
- Хонгор минь, чи юу ч хийж чадахгүй. Би үхсэн болохоор чи тусалж чадахгүй.
Райли дахиад чихрийн дэлгүүрт байв, гэхдээ тэр насанд хүрчихсэн ажээ. Ээж нь чанх урд нь өөрийнхөө цогцсыг хараад зогсож байлаа.
- Би таныг буцааж авчирна! гэж Райлиг орилоход ээж нь өөр лүү гунигтай хараад инээмсэглэв.
- Чи ингэж чадахгүй. Чи үхсэн хүнийг амьдруулж чадахгүй гэж тэр хэллээ.

Юм торчигнох чимээ гарч, цочиж сэрсэн Райли ухасxийн өндийж суулаа. Сандарч тэвдсэн тэрбээр шуухитнатал чимээ гарган амьсгаадсан хэвээрээ эргэн тойрноо харав. Гэрт чимээ аниргүй, нам гүм байлаа. Гэвч тэр чимээ сонссон, тэрэндээ ч итгэлтэй байв. Тэр чимээ гол хаалганы дэргэд гарсан. Райли зөнгөөрөө орноосоо ухасxийн бослоо. Тэрбээр орны дэргэдэх шургуулганаас гар буу, жижиг гар чийдэнгээ авч өрөөнөөс гаран үүд рүү болгоомжтой гэтэж очив.
Райли хаалганы жижигхэн цонхоор гадагшаа харвал юу ч үзэгдсэнгүй. Гадаа нам гүм байлаа. Тэр чимээ гарган хоолойгоо засаж хаалгаа хурдан дэлгэж онгойлгоод гэрлээ гадагшаа тусган харав. Хэн ч юу ч байсангүй. Гэрлээ доошоо тусгатал хаалганы урд босгон дээр нэг юм харагдлаа. Тэнд хэдэн хайрган чулуу тарааж хаяжээ. Энэ чулууг хаалга руу чулуудсанаас тэр торчигносон чимээ гарсан юм байх даа?
Тэднийг орой гэртээ ирэхэд чулуунууд тэнд байсан эсэхийг тэр санахыг оролдлоо. Үгүй, чулуунууд энд байгаагүй гэдгийг Райли бүдэг бадаг санав.
Райли хэсэг зогсоод сайн ажиглан харвал нэг ч хүн харагдсангүй тул хаалгаа цоожлоод унтлагынхаа өрөө рүү явлаа. Хонгилын төгсгөлд хүрэхийн алдад Эприлийн өрөөний хаалга үл ялиг онгорхой байхыг тэр харав.
Райли очиж хаалганы бариулаас татаж онгойлгон өрөө рүү шагайж харлаа. Тэрбээр айж сандарснаас зүрх нь амаараа гарах шахав.
Эприл өрөөндөө байсангүй.

_________________
Sakura


Top
   
PostPosted: Aug.19.17 1:43 am 
Offline
Асуулт Самбарын Хvндэт Харуул
User avatar

Joined: Sep.21.09 1:02 pm
Posts: 6305
Location: Энд
Яана аа Эприл зүгээр л нууцаар гарсан гэж найдъя. Нөгөө алуурчин чинь Райлиг ажилдаа орсон гэхээр нь охиныг нь хулгайлсийн биш биз дээ? Ийм үе дээр үргэлжлэлийг нь хүлээхэд хэцүү шүү ккк.

_________________
:wink:


Top
   
PostPosted: Aug.19.17 2:04 am 
Offline
Олны Танил Гишvvн
Олны Танил Гишvvн
User avatar

Joined: Jul.30.06 7:33 am
Posts: 523
Location: Holland
mmiracle wrote:
Яана аа Эприл зүгээр л нууцаар гарсан гэж найдъя. Нөгөө алуурчин чинь Райлиг ажилдаа орсон гэхээр нь охиныг нь хулгайлсийн биш биз дээ? Ийм үе дээр үргэлжлэлийг нь хүлээхэд хэцүү шүү ккк.

Тийн ш дээ. Чамайг жаахан зовоодог юм бил үү. Гэхдээ нэг юм хэлэхэд одоо дөнгөж номныхоо 1/3-д орж байна. Алуурчин олдох яагаа ч үгүй. Бас сонирхуулж хэлэхэд Райлиг зовоосон цуврал алуурчин өөр хүн. Тэр амьд!!!!.

_________________
Sakura


Top
   
PostPosted: Aug.19.17 2:59 am 
Offline
Асуулт Самбарын Хvндэт Харуул
User avatar

Joined: Sep.21.09 1:02 pm
Posts: 6305
Location: Энд
:haha: Намайг бүү зовоогоорой ккк. Мариг хэлэхэд нь яг амьд гэж мэдсиймаа Райли нэг алуурчныг ангуучлаад, нөгөөд нь ангуучлуулаад бгаан бна даа :aa:

Баярлалаа :l2: :l2:

_________________
:wink:


Top
   
PostPosted: Aug.19.17 4:16 pm 
Offline
Олны Танил Гишvvн
Олны Танил Гишvvн
User avatar

Joined: Jul.30.06 7:33 am
Posts: 523
Location: Holland
Бүлэг 12

- Эприл! хэмээн Райли хашгирлаа.
- Эприл!
Райли угаалгын өрөө рүү очиж шагайж харав. Охин нь тэнд байсангүй. Үймэрч сандарсан тэрбээр гэр дотроо нааш цааш гүйн, хаалга болгоныг татаж, өрөө, шүүгээ гээд бүгдийг нэгжиж үзлээ. Охиноо хаанаас ч олсонгүй.
- Эприл! хэмээн тэр дахин ориллоо. Хэт их айснаас цөс нь хөөрч ам нь гашуу оргино. Энэ бол айдсын амт.
Эцэст нь Райли гал тогооны өрөөнд ороод онгорхой цонхны тэндээс нэг хачин үнэр гарахыг мэдрэв. Тэр энэ үнэрийг аль коллежид сууж байх үеэсээ мэддэг ажээ. Айдас нь хоромхон зуур арилж, одоо харин санаа нь зовж эхэллээ.
- Өө, Есүс минь гэж бага зэрэг тайвширсан Райли амандаа чанга бувтнав.
Тэр арын хаалгaa нээж, охин нь өглөө эрт унтлагынхаа хувцастай цэцэрлэгийн ширээнд сууж байгааг олж харлаа. Эприл харваас буруу хэрэг хийсэн нь илт номхон хонь шиг царайлчихсан харагдана.
- Ээж, юу болсон бэ?
Райли цэцэрлэгээ нэгжиж хараад гараа сунгаад
- Наадахаа өг гэлээ.
Эприл гэмгүй царайлахыг оролдсон боловч бүтсэнгүй
- Юу өг гээд байгаа юм бэ?
Райлигийн дууны өнгө ууртай гэхээсээ илүү гунигтай сонсогдоно.
- Татаж байсан өвсөө гаргаад ир. Тэгээд намайг хуурах гэж оролдсоны хэрэггүй.
- Та солиорчихжээ гээд Эприл шударга царайлан эгдүүцсэн байртай
- Би юу ч татаагүй. Та намайг дандаа бируугаар боддодг Тийм биш гэж үү, ээж? гэв.
Охин нь бандан сандал дээр урагшаа бөхийж суусан нь Райлид сэжигтэй санагдаж
- Хөлөө зайлуул гэж хэлэв.
- Юу? гэж хэлээд Эприл ойлгоогүй мэт дүр эсгэхэд
Райли хөл рүү нь зааж
- Хөлөө өргө гэлээ.
Эприл чанга дуу алдаад үгийг нь дагаж хөлөө өргөтөл шаахайных нь доороос утаа суунагласаар байгаа шинэхэн ороосон марихуан гарч ирэв. Татсан өвсний үнэр улам хурц үнэртэнэ. Райли ороомгийг тонгойж авлаа.
- Одоо үлдэгдлийг нь өг.
Эприл мөрөө хавчив.
- Юуны үлдэгдэл?
Райли одоо дууныхаа өнгийг тайван хадгалж тэвчихээ больжээ.
- Эприл! Би үнэнээсээ хэлж байна. Намайг битгий хуур. Одоохон өг.
Эприл нүдээ эргэлдүүлэн, гараа богино өмднийхөө халаасанд шургуулж өвсний үлдэгдлийг гаргаж ирээд
- Өө, есүс христ минь, май гэж тэр хэлээд ээждээ өгснөө
- Одоо боломж олдсон дээр нь үүнээс татна гэж л надад битгий хэлээрэй гэлээ.
Райли ороомог, өвсний үлдэгдлийг халаадныхаа халаасанд хийгээд
- Чамд өөр юу байгаа вэ? гэж асуув.
- Наадхаас чинь өөр юм байхгүй гэж Эприл уурсан хэлээд
- Надад итгэхгүй байгаа юм уу? Тэгвэл яая гэхэв. Миний өрөөнөөс авахыылаад бүгдийг нь нэгжээд үз. Байсан нь л наадах чинь гэлээ.
Райлигийн хамаг бие салганан чичрэхэд тэр сэтгэл хөдлөлөө дарахыг хичээлээ.
- Чи үүнийг хаанаас авсан бэ?
Эприл мөрөө хавчаад
- Наадхыг чинь надад Синди өгсөн гэв.
- Синди гэдэг чинь хэн билээ?
Эгдүүцсэн Эприл инээд алдах мэт дуу алдаад
- Ха ха ха, та яаж түүнийг таних вэ дээ, ээж ээ. Тийм үү үгүй юү? Та миний амьдралыг сонирхдоггүй юм чинь. Энэ ер нь танд ямар хамаатай гэж? Ингэхэд миний мансуурах эсэх нь танд огтхон ч хамаагүй юм биш үү?
Райли маш их шаналав. Эприл шархыг нь сэдрээж хөндсөнөөс тэр маш их өвдөж байлаа. Тэр нулимсаа барьж тэвчсэнгүй
- Эприл, ямар учраас чи намайг үзэн яддаг юм бэ? гэж хэлээд уйллаа.
Эприл эхийгээ гайхсан харцаар хараад бараг гэмшсэн шинжгүй
- Ээж, би таныг үзэн яддаггүй гэв.
- Тэгвэл чи яагаад намайг шийтгээд байгаа юм бэ? Ингүүлэхээр би юу хийчихсэн юм бэ?
Эприл харцаа дээшээ тэнгэр лүү хандуулан
- Ээж минь, танд энэ талаар эргэцүүлж бодоход нилээд хугацаа хэрэгтэй юм шиг байна гэж хэлээд суудлаасаа босож гэр лүүгээ алхлаа.

_________________
Sakura


Top
   
PostPosted: Aug.19.17 4:32 pm 
Offline
Асуулт Самбарын Хvндэт Харуул
User avatar

Joined: Sep.21.09 1:02 pm
Posts: 6305
Location: Энд
За за Эприл зүгээр л бол яахав ккк цагдаа ээжтэй бх ч хэцүү юм даа. Эприлийн гаргаж бгаа ааш бол яг өсвөр насны өөрийнх нь явдал хэнд ч хамаагүй, би өөрийгөө аваад явж чадна, хэн ч намайг анхаардаггүй гэх мэтийн тод илрэл бна дээ.

Баярлалаа :wd: :wd:

_________________
:wink:


Top
   
PostPosted: Aug.19.17 9:22 pm 
Offline
Өвөг Дээдсийн Сахиус Гишvvн
Өвөг Дээдсийн Сахиус Гишvvн

Joined: May.10.10 2:23 am
Posts: 717
марихуан гэснээс үнэр нь их муухай эхүүн, Сан Францискогийн гудамжны харууд их татдаг, явахаар үнэртдэг байсан, би бол Рэйли шиг дор нь л мэднэ, за ном урт тусмаа илүү сонирхолтой биз, одоо ч орчуулгандаа мэргэжлийн болжээ, баярлалаа


Top
   
PostPosted: Aug.19.17 10:41 pm 
Offline
Олны Танил Гишvvн
Олны Танил Гишvvн
User avatar

Joined: Jul.30.06 7:33 am
Posts: 523
Location: Holland
panther wrote:
марихуан гэснээс үнэр нь их муухай эхүүн, Сан Францискогийн гудамжны харууд их татдаг, явахаар үнэртдэг байсан, би бол Рэйли шиг дор нь л мэднэ, за ном урт тусмаа илүү сонирхолтой биз, одоо ч орчуулгандаа мэргэжлийн болжээ, баярлалаа

Орчуулгаа оруулах гэсэн чинь жаахан асуудалтай болчихлоо. Компьютер интернетттэй.холбогддоггүй. орой.дахиж оролдохоос. Бүр цөхөрчихлөө. :m0:

_________________
Sakura


Top
   
PostPosted: Aug.19.17 10:46 pm 
Offline
Олны Танил Гишvvн
Олны Танил Гишvvн
User avatar

Joined: Jul.30.06 7:33 am
Posts: 523
Location: Holland
Райли ажилдаа яваагүй байхдаа охиноо сайн хянаж чаддаг байжээ. Одоо харин нөхцөл байдал өөрчлөгдсөн. Тэр ажилдаа эргэж орсон болохоор дахиад бүх зүйл хяналтнаас нь гарчихлаа. Охин нь ч гэсэн тэр.
Утсан махаа хайруулын тавганд хийх үед Райли сонголтоо хийлээ. Нэг л зүйл түүнд тодорхой болжээ. Эприл одоо эцгийнхээ дэргэд ихэнх цагаа өнгөрүүлж байгаа болохоор тэр уул нь Райанд болсон явдлыг хэлэх хэрэгтэй байлаа. Гэвч үүнээс болоод дахиад бөөн асуудал үүсэж таарна. Райан өөрийг нь гэрийн эзэгтэй, эх хүн байх чадваргүй гэдэгт бүрэн итгэлтэй байдаг. Тэр хэрвээ Райанд Эприлийн өвс татсан талаар хэлбэл түүний зөв гэдгийг бүр мөсөн хүлээн зөвшөөрсөн хэрэг болно.
Mагадгүй түүний зөв байх, гэж тэр талх шарагчинд хоёр хэрчим талх хийх зуур гуниглан бодлоо.
Райан, Райли хоёр өдий хүртэл Эприлийг асран хамгаалах эрхийн тал дээр эв зүйгээ олоод ирсэн ажээ. Ганц бие байхын эрх чөлөөг мэдэрч, энэ байдалдаа бүрэн дүүрэн сэтгэл хангалуун байдаг Райан арван хэдтэй охиноо хүмүүжүүлнэ гэж хэзээ ч зүтгэж байгаагүй. Тэр бас Эприлийг одооноос эхлээд өөр дээр нь байнга ирж байх болно гэж Райлиг хэлэхэд тийм ч дуртай байгаагүй. Гэхдээ Райан бол Райлид бурууг тохохын тулд бодлоо өөрчилж чадах л хүн. Эприл өвс татсан гэдгийг тэр олж мэдвэл охиноо Райлигаас бүр мөсөн авна гэж зүтгэж ч мэднэ. Энэ бодол Райлиг бараг солиоруулах шахав.
Хэдэн минутын дараа Райли охинтойгоо өглөөний цай уухаар хоолны ширээнд суулаа. Хоёулаа юу ч ярихгүй дуугүй суух нь жирийн үеэс илүү дарамттай санагдана. Эцэст нь Эприл ам нээж
- Энэ талаар та аавд хэлэх үү? гэж асуулаа.
- Намайг ингэх хэрэгтэй гэж чи бодож байна уу?
Ажаад байхад хэлсэн үг нь охинд үнэмшилтэй сонсогджээ. Эприлийн санаа зовж буй бололтой толгойгоо унжуулан сууж байснаа гэнэт
- Харин Габриэлд битгий хэлээрэй гэж хэллээ.
Энэ үгс сумаар харвасан мэт Райлигийн зүрхэнд тусжээ. Эцэг эх нь юу гэх бол гэж бодохын оронд охин нь харин энэ тухай гэрийнх нь үйлчлэгч мэдчих вий гэхээс айж, санаа зовж байлаа.
Aсуудал бодож байснаас минь ч илүү ноцтой байгаа юм байна, гэж бодсон Райлигийн зүрх бүр ч их шаналав.
Нүднийх нь өмнө хэврэгхэн болсон гэр бүлийнх нь амьдрал шил шиг бут үсрэн хагарах мэт санагдлаа. Би эх хүн шиг байж чадсангүй гэсэн бодол төрсөн тэрбээр Райан бас өөрийгөө эцэг хүн гэж боддог болов уу гэж өөрөөсөө асуулаа.
Бараг үгүй биз. Тэр өөрийгөө хэзээ ч буруутгаж байгаагүй. Түүний юманд хайхрамжгүй, сэтгэл хөдлөлгүй хандаж байгааг хараад Райли заримдаа атаархдаг байжээ.
Өглөөний цайны дараа Эприлийг сургуульдаа явахаар бэлтгэж байх хооронд Райли өнөө өглөөний болсон зүйлийн талаар дахин эргэцүүлж бодлоо. Хаалга руу хэн, яах гэж хайрга чулуу хаясан юм бол? Тэр чулуунууд хаанаас гараад ирэв?
Хачирхалтай санагдсан утасны дуудлагын тухай ярихдаа Мари үхтлээ айчихсан байсныг гэнэт санаад тэрбээр биеэ хянаж чадахаа больж, дотор нь гүн нуугдсан айдас өсч нэмэгдэн хамаг биеийг нь хүлчих шиг болов. Райли гар утсаа шүүрч аван танил дугаар луугаа залгалаа.
- Бетти Рихтер, ХМТ-ны шинжилгээний лаборатори гэж утасны цаанаас дуугарав.
- Бетти, Райли Пэйж байна. Райли шүлсээ чимээ гарган гүдxийтэл залгиад
- Яагаад утасдаж байгааг минь чамайг мэднэ гэж би бодож байна гэлээ.
Тэр өнгөрсөн зургаан долоо хоногийн турш хоёр гурав хоноод л энэ дугаар луу залгадаг байжээ. Мөрдөгч Рихтер Петерсоны хэргийг хариуцан авч нэг бүрчлэн шалгаж байсан бөгөөд тэр үед Райли энэ бүгд нэг мөр дууссан байгаасай хэмээн найдахыг оролдож байсан билээ.
- Петерсон үнэхээр үхсэн гэж намайг хэлээсэй гэж чи хүсэж байгаа гэж Бетти эелдэгхэнээр хэлэв. Бетти бол их хүлээцтэй, бусдыг сайн ойлгодог, бас хошин шогийн мэдрэмжтэй нэгэн. Райли түүнтэй энэ талаар хуваалцаж ярилцаж чаддагтаа их баяртай байдаг.
- Энэ хөгийн, инээдтэй санагдаж байгааг би мэднэ.
- Чамд юу тохиолдсоныг мэдэж байхад уу? Үгүй. Надад тэгж санагдахгүй байна. Гэхдээ би чамд шинээр юу ч дуулгаж чадахгүй нь. Бүгд адилхан. Бид Петерсоны цогцсыг олсон. Тэр мэдээж үнс болтлоо шатсан байсан ч, биеийн хэлбэр, уртын хэмжээ нь яг тохирсон. Тэрнээс өөр хэн ч байх боломжгүй.
- Чи өөртөө хэр их итгэлтэй байна? Надад нэг хувь хэл дээ.
- Ерөн есөн хувь гэж би хэлнэ.
Райли амьсгалаа гүнзгий авлаа.
- Чи тэгэхээр зуун хувийн итгэлтэй биш байх нь ээ.
Бетти санаа алдсанаа
- Райли, би чамд энэ насандаа хэзээ ч зуун хувийн баталгаа өгч чадахгүй. Хэн ч ингэж чадахгүй. Маргааш өглөө нар мандана гэдгийг хэн ч зуун хувийн итгэлтэй мэдэж чадахгүй. Энэ хооронд дэлхий маань асар том солиртой мөргөлдөж бид бүгдээрээ үхэж ч мэднэ гэлээ.
Райли гунигтай хэдий ч аяархан инээд алдав.
- Сэтгэл санааг минь хуваалцсанд их баярлалаа.
Бетти бас жаахан инээснээ
- Зүгээр дээ. Тус болсондоо би ч гэсэн баяртай байна гэв.
Сургуульдаа явахад бэлэн болсон Эприл
- Ээж? Хэмээн дуудав.
Райли яриагаа дуусгалаа. Машинаа жолоодон явах үед Райлигийн дотор нилээд тайвширсан байв. Эприлийг буулгасны дараа тэр Биллийг очиж авна. Тэд хамтдаа одоогоор алуурчинтай бүх шинж тэмдэг нь тохироод байгаа нэг сэжигтэн рүү очиж байцаах ёстой.
Сэжигтэн магадгүй бидний хайж байгаа зэрлэг алуурчин байж болох л юм гэж Райли дотроо бодлоо.

_________________
Sakura


Top
   
PostPosted: Aug.19.17 10:47 pm 
Offline
Олны Танил Гишvvн
Олны Танил Гишvvн
User avatar

Joined: Jul.30.06 7:33 am
Posts: 523
Location: Holland
Бүлэг 13

Райли Биллийн гэрийн урд машинаа тавьчихаад тэдний хоёр давхар сайхан байшинг бишрэн харлаа. Байшингийн урдахь хэлбэр гарган нямбайлж зассан бут, тайрч тэгшилсэн зүлгийг харсан тэрбээр Билл энэ бүхэнд яаж цаг гаргаж чаддаг байна аа гэж өөрөөсөө асуув. Гэр бүлийнх нь амьдрал дээсэн дөрөөн дээр байгаа ч тэр үзэсгэлэнтэй сайхан харагддаг энэ дүүрэгт цэцэрлэгээ сайн арчилдаг ажээ. Квантикогийн ойролцоохи энэ бяцxан дүүргийн арын цэцэрлэгүүд ямар харагддагийг тэр бодохгүй байж чадсангүй.
Билл гэрээсээ гарч ирэхэд араас нь Биллийн эхнэр, Мэгги араас нь цухуйгаад Райлиг ширэв татан харлаа. Райли харцаа өөр тийш нь эргүүлэв.
Билл машинд сууж, хаалга хаагаад
- Алив эндээс хурдан зайлцгаая гэж ууртай хэллээ.
Райли машинаа асаан хөдлөх зуур
- Гэрт чинь асуудал гарсан гэж надад харагдаж байна гэв.
Билл толгойгоо сэгсрэв.
- Намайг өчигдөр оройтож ирэхэд бид муудалцсан. Өнөө өглөө дахиад хэрүүл хийлээ.
Тэр биеэ барин хэсэгхэн зуур дуугаа хурааж суулаа.
- Тэр дахиад л гэрлэлтээ салгах талаар ярьж эхэлсэн. Тэр бас хоёр хүүхдээ асран хамгаалах эрхийг авах юм гэнэ.
Райли эргэлзсэнээ толгойд эргэлдэх бодлоо ил гарган асуулаа.
- Би арай асуудал үүссэн шалтгаануудын нэг биш биз?
Билл чимээгүй сууж байснаа
- Тийм, гэж хүлээн зөвшөөрлөө.
- Биднийг дахиад хамт ажиллах болсныг сонсоод тэр огт баярлаагүй. Чамайг надад муугаар нөлөөлдөг гэж тэр хэлсэн.
Райли юу хэлэхээ мэдсэнгүй. Тэгтэл Билл
- Намайг чамтай хамт ажиллах үед түүнд бүр хэцүү болдог гэж тэр хэлсэн. Би хамаг анхаарлаа ажилдаа төвлөрүүлж, өөр бусад юмыг огт хэрэгсдэггүй гэнэ гэж нэмж хэллээ.
Oртой л юм хэлсэн байна, гэж Райли бодов. Үнэхээр тэр хоёр зөвхөн ажлаас өөр юм боддоггүй ажээ.
Тэд дуугаа хураан хэсэг явлаа. Хэдэн мөчийн дараа Билл зөөврийн компьютероо гаргалаа.
- Одоо ярилцах гэж байгаа Росс Блэквеллийн талаархи мэдээлэл надад байгаа гэснээ тэр дэлгэц рүү хараад
- Тэр бэлгийн гаж донтон гэж бүртгэгдсэн байна гэж нэмж хэлэв.
Зэвүү нь хүрсэн Райли нүүрээ ярвайлгаж
- Ямар үндэслэлээр ял зэм тулгасан юм бэ?
- Хүүхдийн порно хадгалж байсан. Түүнээс гадна олон зүйлд сэжиглэсэн боловч батлах баримт олдоогүй юм байна. Тэр мэдээллийн сүлжээнд зогсолтгүй байнга идэвхтэй ордог байсан. Энэ арваад жилийн өмнөх хэрэг бөгөөд гэрэл зураг нь хуучин юм байна.
Нууцлаг, гэж Райли бодлоо, Барьж авахад хүндрэлтэй л юм байна.
Bилл цааш нь уншлаа.
- Үл мэдэх шалтгаанаар олон ажлаас халагдаж байсан. Хамгийн сүүлд Белтвэйд байдаг том худалдааны төвд байрладаг үр хүүхэдтэй гэр бүлийн өдөр турмын хэрэгцээнд зориулсан бараа бүтээгдэхүүн борлуулдаг нэг салбар дэлгүүрт ажиллаж байжээ. Тэр үед Блэквелл хүүхэлдэйнүүдийг дур зоргоороо гаж буруу байрлуулж байгаад ажилчиддаа баригдсан юм байна. Дэлгүүрийнхэн түүнийг ажлаас нь халж, цагдаад мэдэгджээ.
- Хүүхэлдэйгээр оролддог, бас хүүхдийн порно хадгалж байсан эр юм биз дээ гэж Райли амандаа бувтналаа. Одоогийн байдлаар Росс Блэквелл сэжигтний дүр төрхөд яв цав тохирч байна гэж тэр дүгнэв.
- Одоо тэр хаана байгаа юм бэ?
- Тэр хобби, загварын барааны дэлгүүрт ажилладаг. Өөр худалдааны төвд өөр салбар дэлгүүрт юм байна.
Райли бага зэрэг гайхлаа.
- Блэквеллийг ажилд авахдаа урьд нь юу хийж байсныг менежерүүд нь мэдээгүй юм байх даа?
Билл мөрөө хавчив.
- Магадгүй энэ тэдэнд сонин санагдаагүй биз. Тэдэнд түүний бэлгийн сонирхол жирийн хүмүүстэй адилхан санагдсан ч юм уу, эсвэл загварын машин, онгоц, галт тэрэгтэй ажиллахад ямар ч асуудал гарахгүй гэж үзсэн байх л даа.
Райлигийн нуруугаар жирвэс хийлээ. Тэрэн шиг хүн яаж өөр ажилд орж чадсан юм бол? Тэр аюултай алуурчин ч байж магадгүй. Ийм хүн яаж гэмгүй номхон хүмүүсийн дунд өдөр бүр зүв зүгээр алхаж явж чаддаг байна аа?
Эцэст нь тэд эцэс төгсгөлгүй үргэлжилсэн худалдаа арилжааны газрууд төвлөрсөн Санфилдийн дэргэд ирлээ. Райлигийн хувьд худалдааны төв, үйлдвэр компанийн төв конторууд байрладаг нийслэлийн гаднахи энэ дүүрэг ямар ч амьдралын баяр баясгалангүй, хуурамч, гунигтай дагуул хотхон мэт санагддаг ажээ.
Райли машинаа том худалдааны төвийн дэргэд тавиад Биллийн зөөврийн компьютер дээрх Блэквеллийн хуучин гэрэл зургийг харж хэдэн хором суулаа. Царайнд нь нүдэнд тусахаар онцгой юм ажиглагдсангүй. Тэр бага зэрэг бүдүүлэг байрын бараан үстэй, жирийн цагаан арьст эр ажээ. Тэр одоо тавь гаран настай байж таарна.

_________________
Sakura


Top
   
Display posts from previous:  Sort by  
Post new topic  Reply to topic  [ 488 posts ]  Go to page Previous 1 2 3 4 5 619 Next

All times are UTC+09:00


Who is online

Users browsing this forum: No registered users and 2 guests


You cannot post new topics in this forum
You cannot reply to topics in this forum
You cannot edit your posts in this forum
You cannot delete your posts in this forum
You cannot post attachments in this forum

Search for:
Jump to:  

Copyright Asuult.NET © 2000-2015.
Administrative Contact: Khundaga Khurelbaatar [hundaga@hotmail.com]
Tel: 1-888-303-4927, Fax: 1-888-406-2264.
Powered by phpBB © 2000-2015 phpBB Group. Powered by phpBB® Forum Software © phpBB Limited