#AsuultSambar :

МОНГОЛ УЛС МАНДАН БАДРАГ!
It is currently Dec.13.17 8:56 am

All times are UTC+09:00




Post new topic  Reply to topic  [ 508 posts ]  Go to page Previous 116 17 18 19 20
Author Message
PostPosted: Nov.26.17 1:49 pm 
Offline
Хаанчлагч Гишvvн
Хаанчлагч Гишvvн
User avatar

Joined: May.21.08 2:26 am
Posts: 1118
Ойрд орж ирээгүй байж байгаад гоё номноос хоцрох гэж байсан байна шдээ. Өдөртөө гүйцээд ирлээ. Одоо хүлээхийн зовлон эхэллээ дээ.

Мундаг орчуулагч нартаа баярлалаа :angel: :angel: :angel:

_________________
:3q:


Top
   
PostPosted: Nov.26.17 8:09 pm 
Offline
Хаанчлагч Гишvvн
Хаанчлагч Гишvvн
User avatar

Joined: Dec.12.03 3:18 pm
Posts: 1168
Location: In the end
ГУРАВДУГААР БҮЛЭГ

Зогсоол дахь машиндаа сууж буй эр гудамж уруудан ирж буй янхан руу харж байлаа. Тэр янхан өөрийгөө Чифон гэж танилцуулсан ч гэлээ мэдээж түүний жинхэнэ нэр нь биш. Бас тэр янхны талаар тэр өшөө олон зүйл мэдэхгүй.

"Тэр надад өөрийнхөө талаар хэлэх болно. Би хэлүүлж чадна. Гэхдээ энд биш, өнөөдөр биш" гэж тэр бодлоо.

Тэр угаасаа өнөөдөр энэ янхныг хөнөөхгүй. Түүний тогтмол зогсдог "Кинетик Тусгай Бялдаржуулах Төв" гэдэг нэртэй газрын ойролцоо бүр ч болохгүй. Тэр суусан газраасаа хөдлөлгүйгээр барилгын нүүрэн талын цонхноос харагдах элэгдэж хуучирсан, хэрэглэгддэггүй гурван гүйлтийн зам, хэвтээ шахалтын төхөөрөмж, хэдэн ширхэг хүндийн өргөлтийн хэрэгслийг харж байлаа. Түүний мэдэж байгаагаар энд хэн ч хэзээ ч дасгал хийхээр ирж байсан удаагүй.

"Олон нийтэд хүлээн зөвшөөрөгдсөн аргаар лав биш" гэж тэр тохуурхан бодлоо.

Тэр энд ажилладаг байсан хар үстэй хүүхнийг хэдэн жилийн өмнө авснаас хойш ийшээ дахиж ирэлгүй уджээ. Мэдээж тэр хар үстийг энд хөнөөгөөгүй. Тэр янхныг дэн буудлын өрөө рүү "тусгай үйлчилгээ" авах нэрээр их мөнгө амлан дуудаж хөнөөсөн. Аллагыг бүр төлөвлөө ч үгүй байж. Янхны толгойд гялгар уут углах үедээ тэр зөвхөн төсөөллөө л бага зэрэг хэрэгжүүлэхийг оролдсон билээ. Гэтэл бүх зүйл дууссаны дараа тэр өөрийгөө хичнээн их сэтгэл ханасныгаа мэдээд гайхжээ. Энэ бол түүний амьдралдаа урд өмнө эдлэж байгаагүй гайхалтай их сэтгэлийн таашаал байсан бөлгөө.

Гэсэн ч үүнээс хойшхи болзоонууддаа тэр илүү болгоомжтой, хяналттай ханддаг болжээ. Гэтэл өнгөрсөн долоо хоногийн болзооны хамтрагчаа тэр өнөөх тоглоомныхоо үеэр дахиад хөнөөчихсөн. Түүнийг хэн гэдэг билээ дээ?

"Аа тийм, Нанетт шүү дээ" гэж тэр саналаа.

Нанетт гэж түүний жинхэнэ нэр биш байх гэж тэр сэжиглэсэн ч харамсалтай нь одоо олж мэдэхээсээ нэгэнт өнгөрсөн. Сэтгэлийнхээ гүнд тэр эр бүсгүйн үхэл санамсаргүй алдаа биш байсан гэдгийг мэдэж байлаа. Тэр үүнийг хийхийг хүссэн, оюун ухаан нь эрүүл саруул байсан төдийгүй одоо тэр үүнийг дахиад хийхийг хүсч байв.

Чифон хоёр байшингийн наана явах бөгөөд шар өнгийн бариу цамц, бараг байхгүйтэй адил богино юбкаар гангалж, тогтохын аргагүй өндөр өсгийт дээр гунхан бялдаржуулах төвийг чиглэн утсаар ярьж явна. Өнөөх эр Чифоны жинхэнэ нэрийг мэдэхийг туйлаас их хүсч байв. Түүний өмнөх учрал бүтэлгүйтсэн хэдий ч бүсгүйн буруу болохоос түүнийх биш гэдэгт тэр итгэлтэй байлаа. Бүсгүйн юу ч юм нэг зүйл түүнийг гутааж орхижээ.

Бүсгүй хэлсэн наснаасаа хавьгүй хөгшин гэдгийг тэр эр маш сайн мэдэж байж. Насанд хүрээгүй янхнуудын арьс хүртэл хүүхэд төрүүлснээсээ болж язарсан байдаг учир энэ бүхэн ганц түүний бие галбиртай хамаагүй байлаа. Түүний нүүрэн дэх үрчлээтэй ч холбоогүй. Угаас янхнууд түүний мэдэх ямар ч эмэгтэйгээс хавьгүй хурдан хөгширдөг аж. Тэр арьсанд нь хуруугаа ч хүргэхийг хүсээгүй. Гэхдээ л тэр янхны юу нь ч юм түүнийг тэвдүүлж байжээ. Бүсгүйн хэт хиймэл эрх охины нялуун занг мэргэжлийн байтугай дөнгөж эхэлж буй шинэ янхан ч гаргадаггүй. Тэр нялх хүүхэд тоглоом тоглож байгаа мэт хэт их инээж, хэтэрхий их анхаарал хандуулж байлаа. Хамгийн хачирхалтай нь бүсгүй ажилдаа жинхнээсээ дуртай байгаа мэт түүнд санагджээ.

"Бэлгийн ажилд дуртай янхан гэж үү? Хэзээ тийм юм байсан юм бэ?" хэмээн тэр бодонгоо өнөөх бүсгүйг ойртон ирж буйг харж суулаа. Үнэндээ ирж яваа бүсгүй түүний дур хүслийг үгүй хийж орхив.

Мэдээж тэр хүүхэн нууц цагдаа биш гэдэгт тэр эр итгэлтэй байлаа. Цагдааг бол тэр нүд ирмэхийн зуур мэднэ.

Ойртон ирсэн бүсгүй рүү тэр эр машиныхаа дохиог дуугаргахад бүсгүй утсаар ярихаа болиод дуу гарсан зүг рүү саравчлан харав. Эцэст нь тэр өнөөх эрийг олж хараад гараараа даллан инээмсэглэлээ. Гайхалтай нь тэр чин сэтгэлээсээ инээмсэглэх аж.

Дараа нь бүсгүй бялдаржуулах төвийн "тусгай үйлчилгээний" хэсэг рүү орох хаалга руу чиглэн булан тойров. Бүсгүй эмсийн хүрээлэн дотор уулзалттай юм байна гэдгийг өнөөх эр ойлголоо. Тэр нэг л өдөр онцгой таашаал эдлэхийг хүсэх үедээ бүсгүйн үйлчилгээг авах болохоор одоохондоо түүний яах нь хамаагүй. Тэр хүртэл өөр өчнөөн биеэ үнэлэгчид хаа сайгүй бий.

Харин сүүлийн удаа уулзахдаа тэд юу хийснийг тэр саналаа. Бүсгүй хөгжилтэй, аятайхан биетэй, өршөөл эрсэн шинжтэй байжээ.

- Хүссэн үедээ дахин ирээрэй. Дараагийн удаа илүү сонирхолтой, илүү хөгжилтэй байх болно гэж янхан түүнд хэлсэн юм.

- Чи юу хэлснээ төсөөлөх ч үгүй байна, Чифон гэж өнөөх эр өөртөө чангаар бувтаналаа.

_________________
PEPPA PIG


Top
   
PostPosted: Nov.28.17 11:44 am 
Offline
Хаанчлагч Гишvvн
Хаанчлагч Гишvvн
User avatar

Joined: Dec.12.03 3:18 pm
Posts: 1168
Location: In the end
ДӨРӨВДҮГЭЭР БҮЛЭГ

Буун дуу Райлигийн эргэн тойронд хадна. Зүүн талд нь гар буу чахран дуугарч, баруун талд нь арай хүнд зэвсгүүд болох винтов, автомат бууны замаг, хошуу нь тачигнаж байлаа. Эх захгүй их чимээн дунд Райли Глок буугаа гэрнээс нь сугалаад хэвтээ байрлалаас зургаан удаа, өвдөглөн суусан байрлалаас гурван удаа буудав. Тэр үргэлжлүүлэн буугаа маш хурдан, авхаалжтай нь аргагүй цэнэглэнгээ босч зогсоод зургаан удаа буудсаны эцэст буцаад өвдөглөн сууж зүүн гараараа гурван удаа буудлаа.

Буудлага дууссаны тэмдэг болж Райли босоод буугаа хуйлан, гал нээх зурвасаас алхам хойш ухраад чихний бөглөөс, хамгаалалтын шилээ авав. Лонхон хэлбэртэй бай хорин таван яардын зайтай аж. Ийм зайнаас ч тэр байгаа тун гарамгай, нэг цэгт төвлөрүүлэн оносноо харж байлаа. Хажуу эгнээнүүдэд ХМТ Академийн сонсогчид зааварлагчийнхаа хяналтан дор сургалтаа үргэлжлүүлж байв.

Хэдийгээр ажлын үеэр Райли үргэлж зэвсэгтэй явдаг ч хамгийн сүүлд гал нээснээс хойш хэсэг хугацаа өнгөрчээ. Тиймээс тэр академи дэх энэ эгнээг сургуулилт хийхэд зориулан захиалсан бөгөөд бууны хүчтэй тийрэлтийг мэдрэх урьдын адил сайхан байлаа. Гэнэт тэр ард нь хүн дуугарахыг сонсов.

- Бага зэрэг хуучны хэв маяг биш үү?

Тэр эргэн тусгай мөрдөгч Билл Жеффриг ойрмогхон зогсоод инээмсэглэж байхыг харлаа. Тэр ч хариу инээмсэглэв. Түүний хэлсэн "бага зэрэг хуучны хэв маяг" гэж юу болохыг Райли маш сайн мэдэж байлаа. Хэдэн жилийн өмнө ХМТ гар буугаар галлах чадварыг сайжруулах үүднээс хэргийн газар гал нээх дүрмийг өөрчилжээ. Хэвтээ байрлалаас гал нээх нь хуучин цагт дасгал сургуулилтын салшгүй нэг хэсэг байсан бол одоо үүнийг шаардахаа больсон юм. Оронд нь орчин цагт байг ойроос буюу гурваас долоон яардын зайнаас онохыг илүү чухалчлах болжээ. Үүний дагуу виртуал сургалтын орчин бүрдүүлж, сонсогчид зэвсэглэсэн халдлагатай ойрын зайнаас тулалдаж буй нөхцлийн талаар судалдаг болсон. Сонсогчид мөн цуут Хоганы хөндий рүү явж 10 га хэмжээтэй сургуулилтын хотхонд дуураймал террористуудтай будган буугаар тулалддаг болсон билээ.

- Би заримдаа хуучин арга барилаар ажиллах дуртай. Хэзээ нэгэн өдөр би алсаас хэн нэгнийг үхтэл нь онох хэрэг гарч магад гэж боддог гэж Райли хариуллаа.

Өөрийнх нь туршлагаар бол жинхэнэ аюул үргэлж нүүр тулсан, ойрын зайнаас, ихэвчлэн гэнэтийн байдлаар тохиолддогийг Райли мэднэ. Үнэндээ тэр саяхны хоёр хэрэг дээр хүртэл гардан тулалдах хэрэг гарсан билээ. Тэр нэг хэрэгтнийг хутгаараа, нөгөөг нь гарт нь таарсан чулуугаар хөнөөсөн.

- Энэ хүүхдүүдийг бодит байдалд яг жинхнээс нь бэлддэг болов уу? гэж Билл асуунгаа сургуулилтаа дуусгаад гал нээх зурвасаас явж буй сонсогчид руу толгойгоо дохив.

- Яг ч бүрэн бэлддэггүй. Виртуал орчинд тархи чинь тухайн үзэгдлийг бодит хэмээн хүлээн зөвшөөрдөг ч тэнд аминд тулсан аюул, өвдөлт, уураа барих гэх мэт бодит асуудлууд байдаггүй. Тухайн хүн дотроо ямар нэгэн байдлаар алуулахгүй гэдгээ мэдэж байдаг гэж Райли тайлбарлалаа.

-Аан зөв. Тэд бодит амьдрал ямар байдгийг яг л чи бид хоёр олон жилийн өмнө олж мэдсэн шиг мэдэж авах байх гэж Билл хэлэв.

Райли Биллийн зогсож буй талын галын шугамууд руу харвал сонсогчид аль хэдийн холдон явжээ. Билл бол түүнтэй адил дөчин настай, хар үсэнд нь буурал сор сууж эхэлж буй нэгэн. Райли тархиныхаа гүнд түүнийг арай чийрэг, арай туранхай шөрмөслөг хөрш залуутайгаа харьцуулж буйгаа мэдмэгц ямар учиртай ийм зүйл хийж байгаагаа гайхаж байлаа.

"Түүнийг хэн гэлээ? Аан тийм, Блэйн гэсэн"

Блэйн царайлаг хэдий ч Райли Биллийг түүний мөнгөнөөс нь айна гэж бодохгүй байлаа. Билл бол биерхүү, хатуу чанга, бас ч гэж царайлаг эр билээ.

- Ийшээ ямар хэргээр ирээ вэ? гэж Райли асуулаа.
- Би чамайг энд байгаа байх гэж дуулаад ирсэн юм гэж Билл хариулав.

Райли түүн рүү сэтгэл түгшин харлаа. Билл наашаа зүгээр л найзтайгаа уулзах гэж ирээгүй нь лавтай. Райли Биллийн царайнаас яах гэж ирсэн зорилгоо хэлж чадахгүй байгааг нь мэдэв.

- Чи сургуулилтаа дуусгах болоогүй бол би чамд цаг харж өгөх үү? гэж Билл асуулаа.
- Тэгвэл ч сайн байна шүү.

Райли сонсогчдын буудсан тэнэмэл суманд оногдохгүйн тулд тусдаа зайтай буудлагын зурвас руу явцгаав. Билл цаг харж эхлэхэд Райли ХМТ-н гар бууны тусгай сургалтын хөтөлбөрийн бүх шатууд болох гурав, тав, долоон ярд, эцэст нь арван таван ярдаас бай руу галлалаа. Зөвхөн хамгийн сүүлийн тавдугаар шат л Райлигийн чадварыг үл ялиг шалгасан бөгөөд тэр хорин таван ярдын зайтай бай руу хаалтны араас буудах ёстой байв.

Бэлтгэлээ дуусгаад Райли толгойн хамгаалалтаа авч, Биллтэй хамт байнуудаа хэрхэн буудсанаа шалгахаар явав. Бүх байнуудаа тэр маш нямбай, нэг дор бууджээ.

- Та зуун хувь буюу хамгийн дээд оноог авчээ гэж Билл хэлэв.
- Би ийм л оноо авах ёстой гэж Райли хариуллаа. Түүний чадвар нь муудахыг тэр хүсэхгүй.

Билл байны цаад талд харагдах дов руу толгой дохиод

- Нэг л зохицоогүй харагдаж байгаа биз? гэлээ.

Хэд хэдэн цагаан сүүлтэй буганууд довын оройд тайван идээшилж байв. Буганууд Райлиг ид сургуулилж байх үед энд иржээ. Тэднийг гар буугаар буудсан ч онохоор зайнд харагдана. Гэсэн ч эдгээр амьтад тэдний сэлгүүцэх уулын хярын доохно талд шунгинан нисэлдэж байгаа онох хэдэн мянган сумнуудаас нэгэнт үргэхээ больсон аж.

- Тийм ээ, гэхдээ л үзэсгэлэнтэй юм гэж Райли хариулав.

Жилийн энэ үед буганууд гал нээх зурвасын энэ хавиар их идээшилдэг ажээ. Хэдийгээр ангийн улирал эхэлсэн ч амьтад ямар нэгэн байдлаар энэ хавьд аюулгүй гэдгээ мэдэрдэг бололтой. Үнэндээ ХМТ Академийн орчим үнэг, зэрлэг цацагт хяруул, тарвага зэрэг олон төрлийн, янз бүрийн зэрлэг амьтдын хувьд орогнох газар нь болсон аж.

- Хэд хоногийн өмнө манай нэг сонсогч машины зогсоолын хажууд баавгай харсан байсан гэж Райли Биллд сонирхууллаа.

Райли дов руу хэдэн алхам ойртоход буганууд толгойгоо өргөн, түүн рүү ширтсэнээ хатиран одов. Тэд буун дуунаас айдаггүй боловч хүмүүстэй хэт ойртохыг хүсдэггүй бололтой.

- Тэд энд аюулгүй гэдгийг яаж мэддэг юм бол? Бүх буун дуу адилхан сонсогддоггүй юм байх даа? гэж Билл асуулаа.

Райли зүгээр л толгой сэгсрэв. Энэ асуулт түүнд ч сонин санагдана. Түүнийг бага байхад аав нь түүнийг дагуулж анд их явдаг байжээ. Аавынх нь хувьд буганууд бол ердөө л хоол хүнс, арьс ширний эх үүсвэр байсан юм. Тэртээ олон жилийн өмнө аавынх нь буга буудаж буй нь түүнийг огтхон ч зовоодоггүй байсан хэдий ч одоо бүх зүйл өөрчлөгдсөн байлаа. Энэ талаар бодох хүртэл түүнд хачирхалтай санагдана. Шаардлагатай үед хүн рүү үхлийн сум илгээхдээ тэр нүдээ ч цавчихгүй байж чадна. Тэр амьд хүнийг хөнөөж чадна. Гэтэл өөрсдөд нь итгэсэн эдгээр амьтдыг хөнөөх түүнд бодохын ч аргагүй зүйл шиг санагдлаа.

Райли Билл хоёр ойрмогхон байх амрах хэсэгт очин сандал дээр зэрэгцэн суулаа. Билл энд ирсэн зорилго нь юу ч байлаа гэсэн тэр одоо хүртэл ам нээгээгүй л байна.

- Чи харин ямархуу байна даа? гэж Райли зөөлөн асуув.

Энэ ердөө л энгийн асуулт хэдий ч тэр Биллийг ярвайхыг харлаа. Биллийн эхнэр нь түүний ажил болон гэр бүлийн амьдралын хоорондох олон жилийн зовлонтой асуудалд цэг тавьж саяхан түүнээс салжээ. Билл бяцхан хөвгүүдтэйгээ ойр байх боломжгүй байгаадаа ихэд сэтгэл зовж байлаа. Одоогоор тэр Квантико хотын ойролцоох байранд амьдарч зөвхөн амралтын өдрүүдээр хөвгүүдтэйгээ уулзаж байгаа юм.

- Райли би мэдэхгүй байна. Би үнэндээ энэ байдалдаа хэзээ нэгэн өдөр дасах эсэхээ ч мэдэхгүй байна гэж Билл дуугарав.

Тэр үнэхээр их ганцаардсан, сэтгэлээр унасан харагдана. Райли ч саяхан нөхрөөсөө тусдаа амьдарч, дараа нь салж, энэ бүгдийг биеэрээ хангалттай үзсэн билээ. Ялангуяа тусдаа амьдарч эхэлсний дараах хэсэг хугацаа үнэхээр хэцүү, хэврэг гэдгийг тэр сайн мэдэж байв. Хосуудын харилцаа хичнээн тааруу байсан ч хамаагүй чи танихгүй хүмүүсийн дунд орж, дасал болсон амьдралынхаа он жилүүдийг үгүйлэн, одоо яах ёстойгоо огт мэдэхгүй, амьдралд хэсэгтээ л бүдчих болно.

Билл түүний гаранд нь хүрч, сэтгэл нь хөдөлсөн дуугаар

- Заримдаа надад энэ амьдралд хоргодох цорын ганц зүйл гэвэл.... чи юм шиг санагддаг гэлээ.

Райли түүнийг тэврэмээр санагдлаа. Тэд хамтран ажиллаж байх үед Билл түүнийг бие махбодь болон сэтгэл санаагаар маш олон удаа аварч байсан билээ. Гэвч тэр одоо болгоомжтой байх ёстойгоо мэднэ. Бас яг энэ үедээ хүмүүс хагас галзуурлын байдалтай байдгийг ч мэднэ. Тэр өөрөө нэг шөнө согтуу байх үедээ Билл рүү залгаж янагийн холбоо үүсгэх санал тавьсан билээ. Харин одоо нөхцөл байдал яг эсрэгээрээ эргэжээ. Тэр дөнгөж л нэг юм эрт чөлөөтэй болсноо мэдрэн, бие даан амьдарч чадахаар хүчээ олж эхлэх үед Билл түүнээс асар их хамааралтай болох гэж байгааг тэр мэдэрлээ.

- Бид гайхалтай сайн хамтрагчид байсан гэж Райли хэлэв.

Энэ хэлэхэд тэнэг зүйл хэдий ч тэр өөр юу гэж хэлэхээ мэдсэнгүй. Харин Билл урт, гүнзгий амьсгаа авлаа.

- Тиймээс л би энд ирж чамтай ярилцахаар оролдож байгаа юм. Мередит надад чамтай Финиксийн хэргийн талаар утсаар ярьсан гэж хэлсэн. Би тэр хэрэг дээр ажиллаж байгаа. Надад хамтрагч хэрэгтэй байна.

Райли хормын төдийд цухалдаж байгаагаа мэдрэв. Билл түүнийг урхидахаар зочилж ирсэн мэт санагдлаа.

- Би Мередитэд энэ талаар бодно гэж хэлсэн шүү дээ.
- Гэхдээ би чамаас гуйж байна.

Ингэж хэлээд Билл тэр хоёр хэсэг чимээгүй сууцгаалаа.

- Люси Варгас яаагаа вэ? гэж Райли асуув.

Мөрдөгч Варгас бол шинэхэн ажилтан бөгөөд хамгийн сүүлд гарсан хэрэг дээр Билл, Райли хоёртой цуг ажилласан юм. Тэд хоёул Варгасын ур чадварыг биширсэн билээ.

- Түүний шагай одоо хүртэл эдгээгүй байгаа. Ажилдаа буцаж ороход наанадаж нэг сар хэрэг болох байх гэж Билл хариулав.

Райли асуусандаа харамслаа. Райли, Билл, Люси гурав Южин Фиск буюу гинжит алуурчны хэрэг дээр ажиллаж байх үед Люси унаж шагайгаа бэртээснээс болж золтой л алуулчихаагүй билээ. Мэдээж тэр ийм хурдан ажилдаа орно гэж байхгүй.

- Мэдэхгүй юм даа Билл. Энэ амралт, ажлаас хол байгаа нь надад үнэхээр их хэрэг болж байна. Би одооноос зүгээр л хичээл заадаг ч юм билүү гэж бодож байгаа. Би чамд Мередитэд хэлснээ л хэлж чадна гэж Райли ярилаа.
- Тэгвэл дахиад сайн бодоорой.
- Тэгнэ ээ

Билл дургүйцсэн шинжтэй чимээтэй санаа алдлаа.

- Хоёул ядаж хэргийн талаар ярилцаж болох уу? Маргааш ч юм уу?

Райли дахин хором хэртэй чимээгүй болов.

- Маргааш болохгүй ээ. Маргааш би нэг хүнийг үхэхийг харна.

_________________
PEPPA PIG


Top
   
PostPosted: Nov.28.17 4:52 pm 
Offline
Хэлээд баршгvй их цолтой
Хэлээд баршгvй их цолтой

Joined: Sep.10.09 9:45 am
Posts: 487
Location: Төв цэгт
Уншиж байгаа шүү. Мундаг орчуулдаг юм байна ш дээ баярлалаа.

_________________
Энхрий хайрт эх орныхоо төлөө


Top
   
PostPosted: Nov.29.17 12:55 pm 
Offline
Хаанчлагч Гишvvн
Хаанчлагч Гишvvн
User avatar

Joined: May.21.08 2:26 am
Posts: 1118
Ingej jinxene buugaar buudaj surguulilj uzexiinsan.

Mash ix bayarlalaa Tsek-doo

_________________
:3q:


Top
   
PostPosted: Nov.29.17 2:43 pm 
Offline
Хаанчлагч Гишvvн
Хаанчлагч Гишvvн
User avatar

Joined: Dec.12.03 3:18 pm
Posts: 1168
Location: In the end
ТАВДУГААР БҮЛЭГ

Райли Деррик Калдвелл удахгүй үхэх өрөөний цонхоор ширтэж байлаа. Тэр Калдвеллийн хамгийн сүүлийн хохирогч болох Келл Сью Басеттийн ээж Гэйл Басеттийн хажууд сууж байв. Райлиг зогсоохоос өмнө тэр этгээд таван эмэгтэйн амийг хөнөөжээ.

Райли Гэилийн цаазаар авах ажиллагаанд оролцох урилгыг аваад ихээхэн тээнэгэлзсэн юм. Тэр өмнө нь ердөө нэг л удаа сайн дурын хянагчийн хувиар сурвалжлагчид, хуульчид, хууль сахиулах хүчний ажилтнууд, сэтгэлзүйн зөвлөгч нар, ахлах шүүгч нартай хамт сууж үзжээ. Гэтэл тэр Гэйлийн хамт Калдвеллийн хөнөөсөн бусад эмэгтэйчүүдийн хамаатнууд гэх есөн хүмүүсийн хамт жижигхэн бүгчим өрөөнд, хуванцар сандалнууд дээр багтаж ядаж сууцгааж байв.

Жижигхэн биетэй, жаран настай, шувууны нүүрийг санагдуулам хэдий ч аятайхан царайтай Гэйл Райлитай хэрэг гарснаас хойш байнга холбоотой байгаа билээ. Цаазын ажиллагаа явагдах цаг нь болоход түүний нөхөр нь нэгэнт өөд болсон байсан тул тэр Райлид захидал бичин, энэ хамгийн чухал мөчийг хамт туулах хүн түүнээс өөр хэн ч үгүй гэдгээ дурджээ. Иймээс л Райли хүсэлтийг нь зөвшөөрөн, өнөөдөр энд түүнтэй хамт байгаа юм.

Цонхны цаана үхлийн өрөө харагдана. Өрөөн дэх цорын ганц тавилга нь цаазлах ор буюу хэрээс хэлбэрийн ширээ аж. Орны нэг талд цэнхэр өнгийн гялгар материалтай хөшиг зүүлттэй байлаа. Райли хөшигний цаана дуслын систем болон үхлийн тарилга байгааг мэдэж байв.

Ханан дахь улаан өнгийн утас захирагчийн албан өрөөтэй шууд холбогддог ажээ. Энэ утас зөвхөн сүүлийн мөчид өршөөл үзүүлэх шийдвэр гарсан тохиолдолд л дуугарна. Гэвч энэ удаа хэн ч энэ утас дуугарна гэж бодохгүй байлаа. Хаалганы дээр байрлах цаг энэ өрөөн дэх ганц чимэглэл шиг санагдана.

Виржиниа мужид ялтан цахилгаан сандал юм уу үхлийн тарилгын аль нэгийг сонгох эрхтэй хэдий ч тарилгыг ихэнх нь сонгодог аж. Хэрэв хэрэгтэн алийг нь ч сонгоогүй бол тарилга хийхийг шууд онооно.

Райли Калдвеллийг цахилгаан сандал сонгоогүйд бараг л гайхаж байлаа. Тэр бол хийсэн хэрэгтээ огт гэмшээгүй, өөрийнхөө үхлийг баяртайгаар хүлээн авсан аймшигтай мангас шүү дээ.

Цагийн зүү 8:55-г заах мөчид хаалга онгойлоо. Цааз гүйцэтгэх ажилтнууд Калдвеллийг өрөө рүү түлхэн оруулахад өрөөнд хүмүүс чимээгүйхэн бувтналдах дуулдав. Хоёр хамгаалагч Калдвеллийн хоёр гараас нь барьж явах бөгөөд нэг хамгаалагч ард нь алхана. Тэдний араас цэвэрхэн хувцасласан шоронгийн хянагч орж ирлээ.

Калдвелл цэнхэр өмд, цэнхэр ажлын цамц өмсч, оймсгүй хөлөндөө сандал углажээ. Түүний гар хөлийг нь гавлаж, дөнгөлсөн байв. Райли түүнийг харалгүй их олон жил болсон байлаа. Түүнтэй цуврал алуурчны хувиар харьцсан богинохон ажиллагааны үеэр Калдвелл урт сэгсийсэн үстэй, арзайсан сахалтай, далайн эргийн төрхтэй, замын хажууд сууж зурдаг зураач байсан. Харин одоо тэр сахлаа нямбайлан хуссан, энгийн төрхтэй нэгэн харагдана.

Хэдийгээр тэр эсэргүүцэл үзүүлээгүй ч ихээхэн айсан царайтай байлаа.

"Сайн байна" гэж Райли бодов.

Тэр цаазын ор руу хараад тэр дор нь харцаа бурууллаа. Тэр мөн орны толгойд байх цэнхэр хөшиг руу харахгүйг хичээж байх шиг санагдана. Дараа нь тэр хормын турш өрөөн дэх ганц цонх руу ширтэснээ гэнэт тайвширч, биеэ барьсан төрхтэй боллоо.

- Тэр биднийг харж чаддаг ч болоосой гэж Гэйл шивнэв.

Үзэгчдийн талыг зөвхөн нэг тал нь л харагддаг шилээр тусгаарласан тул Калдвелл тэднийг олж харахгүй хэдий ч Райли Гэйлтэй адил зүйл хүссэнгүй. Калдвелл түүнийг аль хэдийн хангалттай ойроос харсан. Түүнийг баривчлахын тулд Райли нууцаар ажиллах хэрэг гарчээ. Райли жуулчны дүрд хувиран Дюньс Бийчийн замаар явж түүнээс хөрөг зургаа зурж өгөхийг хүссэн юм. Түүний хөргийг зурж байхдаа Калдвелл элдвийн магтаал урсган, чихэн дээр нь цэцэг ургуулж, Райлиг удаан хугацаанд зурж байгаагүй хамгийн үзэсгэлэнтэй бүсгүй гэхчлэн зусарджээ.

Яг тэр үед Райли түүнийг өөрийг нь дараачийн хохирогчоо болгохоор төлөвлөж байгааг мэдсэн байна. Тэр шөнө нь Райли Калдвеллийг хууран, далайн эргийн дагуу араасаа мөшгүүлжээ. Калдвелл түүн рүү дайрах мөчид ажиллагааны бусад мөрдөгчид түүнийг баривчилсан билээ.

Түүний баривчилгааг үгээр илэрхийлэхийн аргагүй юм. Түүний хохирогчдоо хэрхэн мөчилж, мөчилсөн хэсгүүдээ хөлдөөгчинд хадгалдаг талаар олж мэдэх нэг хэрэг. Хөлдөөгчний яг хажууд зогсоод тагийг нь нээх мөч Райлигийн ажлын бүх замналын турш дахь хамгийн аймшигтай мөчүүдийн нэг байсан билээ. Өөрсдийнхөө хамгийн хайртай хүмүүс болох эхнэр, охин, эгч дүүсийнхээ биеийн хэсгүүдийг таних хэрэг гарсан хохирогчдын ар гэрийнхэн, тэр дундаа Гэйлийг тэр одоо ч гэсэн маш их өрөвдөж байлаа.

"Амьд оршиход дэндүү үзэсгэлэнтэй" гэж Калдвелл тэднийг хэлж байсан.

Калдвелл Райлиг ингэж тодорхойлсон бүсгүйчүүдийнхээ нэгэнд оруулсан гэдэг бодол түүнийг ихэд айлгасан юм. Тэр өөрийгөө хэзээ ч үзэсгэлэнтэй гэж бодож байгаагүй төдийгүй эрчүүд, хуучин нөхөр Райн нь хүртэл түүнд энэ үгийг тоотой хэдхэн удаа хэлсэн билээ. Калдвелл энэ үгийг үнэн голоосоо хэлсэн аймшигтай онцгой тохиолдол юм.

Энэ гажиг мангас түүнийг гайхалтай үзэсгэлэнтэй гэж бодогдуулсан юу түүнд байна вэ? Тэр Райлид өөртэй нь адил аймшигтай мангас нуугдаж буй эсэхийг олж харсан юм болов уу? Хэдэн жил үргэлжилсэн Калдвеллийн шүүх хурал, яллах явцын турш Райли түүний өөрийг нь биширсэн харц, сэтгэл булаам үгс, хөлдөөгч дүүрэн биеийн хэсгүүдийг хар даран зүүдэлсэн билээ.

Цаазын ял гүйцэтгэх ажилтнууд Калдвеллийг орон дээр суулган, гав, дөнгийг нь аваад, сандалыг нь тайлж, суудалд нь сайтар бэхлэв. Түүний цээжинд хоёр, хөлөнд нь хоёр, шагайн харалдаа хоёр, бугуй тус бүрт нь хоёр арьсан олом бэхэллээ. Түүний хөл нь цонхон тушаа харагдах бөгөөд царай нь бараг үзэгдэхгүй аж.

Гэнэт цонхны цаана хөшиг татав. Райли цаазын ажиллагааны явцад алдаа гарч болох хамгийн өндөр магадлалтай, жишээлбэл ажилтан хэрэгтний судсыг олж чадахгүй байх үеийг ч юм уу харуулахаас сэргийлэн хөшиг татаж байгааг ойлгож байлаа. Гэсэн ч түүнд ингэх нь хачин санагдана. Аль аль өрөөнд буй хүмүүс Калдвеллийн үхэхийг харах гэж байхад нэг талд нь сууж байгаа хэсэг тариурын зүү хэрэгтний биед хэрхэн шигдэн орж байгааг харах эрхгүй аж. Ажилтнуудын хэн нэгэн нь өрөөн дотуур явав бололтой, хөшиг бага зэрэг хөдлөв.

Хөшгийг нээхэд дуслын систем залгагдсан байх бөгөөд нэг үзүүр нь хэрэгтний гараас гарч цэнхэр хөшгинд гаргасан нүхээр орсон байлаа. Ажилтнуудын зарим нь хөшигний цаагуур орж үхлийн тарилгыг шахахыг хүлээн зогсоно.

Нэг ажилтан хэзээ ч ирэхгүй дуудлагыг цаг алдалгүй хүлээн авахад бэлдэн харилцуураас барьжээ. Бас нэг ажилтан Калдвеллтэй ярилцах бөгөөд тааруухан хүлээн авагчны цаанаас тэдний яриа бараг сонсогдохгүй хяхтнана. Ажилтан Калдвеллээс эцсийн үг бий эсэхийг асууж байлаа.

Гэнэт бүгдийг цочроон Калдвелл тов тодорхой хариулт өгөв.

- Мөрдөгч Пэйж энд ирсэн үү? хэмээн тэр асуух аж.

Түүний үг Райлиг цохиод авах шиг боллоо.

Ажилтан түүнд хариу өгсөнгүй. Энэ бол Калдвелл хариулт авах эрхтэй асуултуудын нэг биш билээ. Дотор зарсхийлгэм чимээгүй хормын дараа Калдвелл дахин ам нээв.

- Мөрдөгч Пэйжид миний уран бүтээл түүнд шударга ёсыг авчирсан гэж хэлээрэй.

Райли хичнээн түүний царайг олж харахгүй байлаа ч түүний хөхрөхийг сонсох шиг болов.

- Өөр зүйлгүй. Би бэлэн байна

Райлигийн уур, зэвүүцэл, айдас, төөрөгдөл нэгэн зэрэг хүрлээ. Түүнийг ингэнэ гэж төсөөлөөгүй билээ. Деррик Калдвелл өөрийнхөө амьд явах сүүлийн хормыг түүнд зориуллаа гэж үү? Гэтэл тэр энд эвдэхийн аргагүй цонхны наана юу ч хийж чадахааргүй сууж байдаг. Райли хичнээн түүнийг шударга ёсны шүүлтээр оруулсан ч гэлээ эцсийн эцэст энэ мангас өөрийнхөө гажиг, солиотой аргаар түүнээс өшөө авчээ. Тэр Гэйлийн бяцхан гар түүнийхийг атгаж байхыг мэдрэв.

"Бурхан тэнгэр минь. Тэр намайг тайвшруулж байна" гэж Райли бодлоо.

Тэр огиулах хүслээ арайхийн дарах үест Калдвелл дахин нэг юм хэлэх шиг болов.

- Энэ бүхнийг эхлэх үед би ямар нэгэн мэдрэх болов уу?

Тэр дахиад л хариулт авсангүй. Райли дуслын системийн гуурсаар шингэн урсаж буй харж байлаа. Калдвелл хэдэн удаа гүнзгий амьсгаа авсны дараа нүдээ анин унтаа байдалд шилжив. Түүний хөл татганаснаа эцэст нь хөдөлгөөнгүй боллоо.

Хормын дараа хамгаалагчдын нэг нь хоёр хөлийг нь чимхэхэд хариу байсангүй. Энэ үйлдэл нь үнэхээр жигтэй харагдаж байсан ч хамгаалагч ердөө л нойрсуулагч бүрэн үйлчилсэн эсэхийг шалгаж байгаа гэдгийг Райли ойлгож байлаа. Калдвелл бүрэн нойрсжээ.

Хамгаалагч хөшигний цаана байх хүмүүст хандан ямар нэгэн зүйл хэлэхэд өөр нэг төрлийн шингэн гуурсаар урсан орж ирэхийг Райли харав. Уг хоёр дахь тарилга Калдвеллийн уушгины ажиллагааг зогсоох зориулалттай аж. Үүний дараа тарих гурав дахь тарилга түүний зүрхийг зогсоох болно.

Калдвеллийн амьсгал удааширч эхлэхэд Райли өөрийгөө яг юу үзэж суугаагаа гэнэт бодож эхлэв. Энэ ажиллагаа түүний хийсэн үхэлд хүргэх үйлдлүүдээс юугаараа ялгаатай вэ? Үүрэг гүйцэтгэж явахдаа тэр хэд хэдэн алуурчдыг хөнөөсөн. Гэхдээ одоо болж буй энэ явц түүний авчирсан үхлүүдээс тэс ондоо аж. Харьцуулахад энэ бол нарийн хяналтан дор, цэвэр, клиникийн хүрээнд өөгүй хийж буй үйлдэл хэдий ч яагаад ч юм буруу санагдана. Райли өөрийн мэдэлгүй тэнэгдүүхэн бодолд автлаа.

"Би ийм зүйлд хүргэх ёсгүй байсан юм."

Тэр буруу бодож байгаа гэдгээ, Калдвеллийн баривчилгааг ном журмын дагуу мэргэжлийн түвшинд гүйцэтгэсэн гэдгээ мэдэж байлаа. Гэсэн хэдий ч тэр өөрийн эрхгүй бодолд автана.

"Би түүнийг өөрийн гараар хөнөөх ёстой байсан юм."

Гэйл Райлигийн гарыг дараачийн арван минутын турш тас атгав. Эцэст нь Калдвеллийн хажууд зогсох ажилтан ямар нэгэн юм хэлсэн ч Райли сонсож чадсангүй.

Харгалзагч хөшигний араас гарч ирээд бүх гэрчүүдэд дуулдахуйцаар тов тодорхой нэгэн зүйл хэллээ.

- Ялын өглөөний 9 цаг 7 минутанд амжилттай гүйцэтгэлээ.

Үүний дараа цонхны хөшиг дахин хаагдав. Гэрчүүд харах ёстой бүх зүйлээ харжээ. Хамгаалагчид өрөөнд орж ирээд тэнд байгсдыг өрөөг аль болох хурдан орхиж явахыг хүслээ. Хүмүүс гудам руу гарцгаах үед Гэйл Райлигийн гарыг дахин атгав.

- Түүний хэлсэн үгэнд би үнэхээр их харамсаж байна гэж Гэйл хэллээ.

Райли таг хөшив. Шударга ёс арайхийн өөрийх нь төрсөн охины алуурчныг шийтгэж байхад Гэйл яаж Райлигийн сэтгэл санаанд зовниж чадаж байна вэ?

- Гэйл, та ямархуу байна даа? гэж тэр хаалга руу хурдан алхах үедээ асуулаа.

Гэйл үг дуугүй хэсэг алхав. Түүний төрх юуг ч илэрхийлэх аргагүй аж.

- Бүгд дууслаа, арай гэж бүгд дууслаа гэж тэр эцэст нь хүйтэн, ямар ч сэтгэл хөдлөлгүй хоолойгоор хэллээ.

Тэд хаалгаар гармагц өглөөний наран угтан авав. Гудамжны цаана хоёр хэсэг хүмүүс байх бөгөөд хооронд нь тусгаарлаж, цагдаа нар онцгой хянаж байхыг Райли харлаа. Нэг талын хүмүүс Калдвеллийг цаазаар авсныг дэмжсэн аястай, үзэн ядсан шинжтэй, зарим нь бүр бүдүүлэг хараалын үгтэй самбар барьсан харагдана. Тэдний хөөр баярыг ойлгоход ч хэцүү биш. Харин нөгөө талд нь цаазыг ялыг эсэргүүцэгчид өөрсдийн уриа лоозонгоо барин зогсчээ. Тэд урьд шөнөжин лааны асаан жагсаал хийсэн байна. Тэдний байдал харьцангуй сул харагдана.
Райли энэ хоёр бүлэг хүмүүсийн алийг нь ч дэмжихгүй байлаа. Эдгээр хүмүүс энд зөвхөн өөрсдийнхөө төлөө, өөрсдийнхөө уур хилэн, эрх чөлөө, өчүүхэн хүслээ олон нийтийн үзүүлбэр болгохоор ирсэн билээ. Райлигийн бодлоор энэ хүмүүст жинхэнэ өвчин шаналал, уй гашууг мэдэрсэн хүмүүсийн дунд байх газар байхгүй.

Барилгын хаалга болон цугласан бүлэг хүмүүсийн хооронд бөөн сурвалжлагчид байх бөгөөд ойрмогхон мэдээллийн хэрэгслүүдийн машинууд харагдлаа. Райли сурвалжлагчид дундуур зүтгэлэн явах зуур нэгэн эмэгтэй микрофон барьсаар түүн рүү хурдавчлан ирэв. Түүний ард камер барисан зураглаач дагана.

- Мөрдөгч Пэйж? Та мөрдөгч Пэйж мөн биз дээ? гэж эмэгтэй асуулаа.

Райли хариу хэлэлгүй сурвалжлагчийн хажуугаар өнгөрөх гэж оролдов. Гэвч сурвалжлагч нойтон хамуу шиг дагасаар байлаа.

- Калдвелл эцсийн үгэндээ таны тухай дурдсан гэсэн. Та энэ талаар тайлбар хэлнэ үү?

Одоо бусад сурвалжлагч нар түүн дээр шавааралдан адилхан асуулт асууж эхлэв. Райли шүдээ заналтайяа хавираад хүмүүсийг түлхэн зайчилсаар арайхийж чөлөөлөгдлөө. Тэр машин руугаа эрчээрээ явах зуураа Мередит, Билл хоёрын талаар бодож байгаагаа гэнэт анзаарав. Тэдний хэн хэн нь түүнийг шинэ хэрэг дээр ажиллахыг царай алдан гуйсан. Харин тэр хэн хэнд нь ямар нэгэн хариулт өгөхөөс зайлсхийж яваа.

"Яагаад тэр билээ?" хэмээн тэр гайхширлаа.

Тэр дөнгөж сая сурвалжлагчдаас зугтсан. Тэр Билл, Мередит хоёроос ч гэсэн зугтаж байгаа юм болов уу? Тэр өөрөө өөрөөсөө зугтаж байгаа юм болов уу? Хийсэн хэргээсээ юу эсвэл?

Райли эцэст нь гэртээ ирсэндээ туйлгүй их баярлав. Өнөө өглөөхөн түүний өөрийн биеэр харсан үхэл түүний дотрыг цөлмөх шиг болсны дээр Фредриксбург хүртэл жолоо бариад асар их ядарчээ. Гэвч тэр гэрийнхээ хаалгыг онгойлмогц ямар нэгэн юм болохгүй болсныг мэдлээ.

Гэр нь үхмэл чимээгүй байв. Уул нь өдийд Эприл хичээлээ тараад гэртээ ирчихсэн байх ёстой. Бас Габриелла хаана байна? Райли гал тогоо руугаа явж орсон ч хэн ч байсангүй. Харин ширээн дээр зурвас байлаа.

"Me voy a la tienda"

Габриелла дэлгүүр явсан байж.

Балмагдал түүнийг нөмрөн авахад Райли сандлын түшлэгээс зуурав. Түрүүчийн удаа Габриеллаг дэлгүүр явсан хойгуур Эприлийг эцгийнх нь гэрээс хулгайлсан билээ.

"Түнэр харанхуй дахь галын дөл"

Райли өрөөнөөс гарч шат руу ухаан мэдрэлгүй гүйлээ.

- ЭПРИЛ!?!?! хэмээн тэр чадлаараа хашгирав.

Хариу байсангүй. Тэр шатны өөд хурдлав. Унтлагын өрөөнүүдийн алинд нь ч хэн ч байсангүй. Түүний ажлын өрөөнд ч хэн ч байсангүй.
Энэ бүхэн зүгээр л тэнэглэл хэмээн түүний тархи хичнээн хэлсэн ч зүрх нь аймшигтай хурдан дэлсэнэ. Тархи нь биеэ захирч дийлэхээргүй болжээ.
Райли шатаар уруудан байшингийнхаа арын тавцан руу гарч ирэв.

- Эприл хэмээн тэр дахин хашгирлаа.

Гэвч хажуу хашаанд хэн ч тоглосонгүй, нэг ч хүүхэд үзэгдсэнгүй.
Тэр дахин хашгирахаа больж биеэ барилаа. Хөршүүд нь түүнийг жинхнээсээ галзуу гэж бодох хэрэг түүнд огт байхгүй, одоохондоо л лав биш.
Райли халаасаа тэмтрэн гар утсаа гаргаж ирээд Эприл рүү зурвас бичив.
Хариу ирсэнгүй.
Райли гэртээ буцаж ороод буйдан дээр суугаад толгойгоо базлана.

"Тэр байшингийн хөндий доор, хүйтэн шороон дээр харанхуй дунд хэвтэж байсан. Гэнэт түүнийг чиглэн жижигхэн гэрэл ойртон ирсэн. Галын дөлний цаанаас тэр түүний аймшигтай хэрцгий царайг олж харсан. Гэхдээ алуурчин түүний юм уу Эприлийн хойноос ирсэн эсэхийг бүү мэд."

Райли өөрийгөө тархин дахь зураглалаас бодит байдалд арайхийн хүчлэн авчрав.

"Петерсон үхсэн. Тэр дахин хэзээ ч бидний хэнийг ч тамлан зовоохгүй" гэж тэр өөртөө хатуу чанга хэллээ.

Тэр буйдан дээр суусан чигтээ яг одоо, яг энэ цагт, бодит байдалд төвлөрөхийг оролдов. Өнөөдөр тэр өөрийнхөө шинэ гэртээ, шинэ амьдралаараа амьдарч байна. Габриелла ердөө л дэлгүүр орохоор явсан. Эприл ойрхон хаа нэгтээ яваа биз.
Түүний амьсгаа дарагдсан ч тэр хөл дээрээ босч чадсангүй. Тэр дахин гадагшаа гарч ухаан мэдрэлгүй хашгирах вий гэдгээсээ айлаа.
Бараг мөнх юм шиг удаан хугацаа өнгөрсний дараа Райли урд хаалга онгойхыг сонсов.
Эприл хаалгаар дуулсаар орж ирлээ. Райли арайхийн хөл дээрээ босчээ.

- Чи хаана байсан юм бэ, новш гэж?

Эприл цочирдсон харагдана.

- Та яачихаад байгаа юм, ээж?
- Чи хаана байсан юм? Яагаад миний зурвасанд хариу бичээгүй юм?
- Уучлаарай, би утасныхаа дууг хаачихаж. Ээж би Сисигийн гэрт л байсан. Гэр нь гудамжны нөгөө талд байдаг юм. Бид автобуснаас буух үед ээж нь биднийг зайрмагаар дайлна гэсэн.
- Чамайг хаана байсныг би яаж мэдэх болж байна аа?
- Би таныг гэртээ арай ирээгүй байх гэж бодсон юм.

Райли хоолойн чинээгээрээ хашгирч байгаагаа мэдсэн ч өөрийгөө зогсоож хүчирсэнгүй.

- Надад чиний юу гэж бодох хамаагүй. Чи ямар ч бодлогогүй үйлдэл хийсэн байна. Чи надад үргэлж хаана яваагаа...

Эприлийн нүднээс урсах нулимс түүнийг зогсоолоо.
Райли гүнзгий амьсгаа аваад охин руугаа хурдлан очиж түүнийг чанга тэврэв. Эхэндээ Эприл уурласандаа биеэ чангалсан ч Райли түүнийг аажмаар тайвшран биеэ суллахыг мэдэрлээ. Тэр өөрийгөө ч гэсэн уйлж байгаагаа анзаарав.

- Намайг уучлаарай. Үнэхээр уучлаарай. Бид зүгээр л маш их зүйлийг үзэж туулж. Хэтэрхий их муу муухайг зүйлсийг...
- Гэхдээ ээж ээ, энэ бүхэн одоо дууссан шүү дээ, бүгд дууссан гэж Эприл хэлэв.

Тэд хоёул буйдан дээр сууцгаалаа. Энэ буйданг тэд ийшээ нүүж ирэх үедээ шинээр нь худалдан авчээ. Тэр үүнийг шинэ амьдралын эхлэл болгон авсан.

- Би бүгд зүйл дууссан гэдгийг мэдэж байгаа. Петерсон үхсэн гэдгийг ч мэдэж байгаа. Би үүнд дасахыг хичээж байна гэж Райли тайлбарлав.
- Ээж ээ, бүх зүйл одоо хамаагүй дээрдсэн. Та надад цаг үргэлж санаа зовинох шаардлагагүй. Бас би урьдын тэнэг хүүхэд байхаа больсон. Би арван тавтай шүү дээ.
- Бас чи минь үнэхээр ухаантай. Би мэдэлгүй яахав. Зүгээр л би чиний талаар цаг үргэлж өөртөө сануулах шаардлага гардаг юм. Эприл, би чамд маш их хайртай. Тийм болохоор л би заримдаа галзуу мэт аашилдаг гэж Райли хэллээ.
- Би ч гэсэн таньдаа хайртай ээж ээ. Надад битгий санаа зов доо хэмээн Эприл хариулав.

Райлид охиноо дахин инээмсэглэхийг харах сайхан байлаа. Эприлийг хүн хулгайлж хорин, тэр аймшигтай галаар сүрдүүлсэн. Үүний дараа ээж нь ухаан санаагаа арайхийн олж авч байгаа хэдий ч Эприл энгийн өсвөр насны хүүхдийн байдалдаа эргэн оржээ.
Гэхдээ л Райли охиных нь тархины гүнд хаа нэгтээ тэдгээр аймшигтай хар дурсамжууд нуугдан, нэг л өдөр оргилон гарахаа хүлээн сууж байх вий дээ хэмээн айж байлаа.

Харин тэр өөрийнхөө айдас, хар дарсан зүүднүүдийн талаар хэн нэгэнтэй ярилцах ёстой, тэгэхдээ бүр даруйхан хийх ёстой гэдгээ мэдэж байв.

_________________
PEPPA PIG


Top
   
PostPosted: Dec.01.17 2:28 pm 
Offline
Өвөг Дээдсийн Сахиус Гишvvн
Өвөг Дээдсийн Сахиус Гишvvн

Joined: May.10.10 2:23 am
Posts: 726
хурдан бас сайн орчуулж байна шүү, хүн амины хэргийн мөрдөн байцаагч гэдэг эмэгтэй хүнд ахадсан ажил юм даа, хамаг нерв барсан


Top
   
PostPosted: Dec.07.17 5:38 am 
Offline
Ахмад Гишvvн
Ахмад Гишvvн
User avatar

Joined: Jul.30.06 7:33 am
Posts: 564
Location: Holland
Цэко маань завгүй байгаа юм уу?

_________________
Sakura


Top
   
PostPosted: Dec.07.17 9:34 am 
Offline
Хаанчлагч Гишvvн
Хаанчлагч Гишvvн
User avatar

Joined: Dec.12.03 3:18 pm
Posts: 1168
Location: In the end
Sorry, сая хэд хоног ажил ихтэй дампуурлаа шд. Би орчуулж л байгаа шүү хүмүүсээ, don't give up хэхэ

_________________
PEPPA PIG


Top
   
PostPosted: Dec.07.17 10:00 pm 
Offline
Хаанчлагч Гишvvн
Хаанчлагч Гишvvн
User avatar

Joined: Dec.12.03 3:18 pm
Posts: 1168
Location: In the end
ЗУРГААДУГААР БҮЛЭГ

Райли Майк Невинст юу хэлэхээ олж ядан сандал дээрээ хавчигнаж байлаа. Түүнд энэ бүхэн төвөгтэй санагдаж байв.

- Тайвшир, хүссэнээрээ удаан бод хэмээн шүүхийн шинжилгээний сэтгэлзүйч зөвлөх агаад түүн рүү сандлаасаа босолгүй, хүзүүгээ сунган дөхөж хянамгай ажиглалаа.

Райли ямар ч баяр баясалгүй хий инээд алдав.

- Энэ чинь л асуудал байхгүй юу. Надад хүссэнээрээ удаан бодох цаг байхгүй. Би үүнээс чадахаараа зайлсхийж, үнэхээр ингэх эсэхээ ч шийдэж чадахгүй байна. Гэтэл би өмнө нь үүнээс хангалттай их зугтсан байдаг. Чи намайг ер нь хэзээ нэгэн цагт ийм дүлгэнэсэн байхыг харж байсан уу?

Майк асуултанд нь хариулсангүй. Тэр зүгээр л инээмсэглээд хоёр гарынхаа хуруунуудын үзүүрийг нийлүүлэн суулаа.

Райли Майкийг ингэж чимээгүй суудагт нь дасжээ. Энэ ганган хээнцэр эр олон жилийн турш түүний найз, түүний эмч, заримдаа бүр зөвлөгч нь болсоор ирсэн билээ. Сүүлийн үед Райли түүн рүү гэмт хэрэгтний харанхуй бодол санаа руу өнгийхдөө туслуулахаар залгадаг болсон. Гэвч энэ удаагийн уулзалт тэс ондоо аж. Райли цаазын ажиллагаа болсон өдрийн шөнө түүн рүү залгаж, өнөө өглөө түүний Вашингтон дахь албан тасалгаа руу иржээ.

- Тэгээд чиний шийдвэр яг юу юм бэ дээ? гэж тэр эцэст нь асуулаа.
- Би үлдсэн амьдралынхаа турш юу хийж амьдрах ёстойгоо шийдэх ёстой юм шиг санагдаж байна. Хичээл заах уу, эсвэл мөрдөгч хэвээрээ ажиллах уу? Эсвэл бүр тэс ондоо зүйл хийдэг ч юм билүү?

Майк инээд алдав.

- Байзаарай. Өнөөдөртөө чиний ирээдүйн төлөвлөгөөг гаргахаа түр азнаад яг одоо үедээ төвлөрцгөөе. Мередит Жеффри хоёр чамайг нэг хэргийг хариуцаад өгөөч гэж гуйж байгаа юм байна. Ердөө нэг л хэрэг. Эсвэл тэг, эсвэл ингэ гэсэн хүн алга. Бас хэн ч чамайг хичээл заахаа боль гэж хэлээгүй. Тэгэхээр чи ердөө л хэргийг авна, эсвэл авахгүй гэж хэлэхэд л болно. Үүнд асуудал юу байна аа?

Харин одоо Райлигийн чимээгүй суух ээлж иржээ. Тэр асуудал юунд байгааг үнэндээ мэдэхгүй байв. Тэгээд л тэр энд ирсэн хэрэг.

- Би чамайг ямар нэгэн юмнаас айж байгаа гэж ойлголоо гэж Майк хэлэв.

Райли шүлсээ гүдхийтэл залгилаа. Тийм байж. Тэр айсан байж. Тэр үүнийгээ хэнд ч, тэр бүү хэл өөртөө ч хүлээн зөвшөөрөхгүй байсан билээ. Харин Майк түүнийг эцэст нь энд авчирч чадлаа.

- Тэгвэл чи юунаас ингэтлээ айж байгаа хэрэг вэ? Чи надад хар дарж байгаа гэж хэлсэн байх аа? хэмээн Майк асуув.

Райли дахиад л юу ч хэлсэнгүй.

- Энэ чиний гэмтлийн дараах хямралтай холбоотой байх. Чамд урьдны явдлууд бодогдсоор л байгаа юу?

Райли түүнийг ингэж асууна гэж таамаглаж байсан билээ. Эцсийн эцэст хэн хүнээс илүү Майк л түүнийг энэ насандаа баймгүй аймшигтай гашуун туршлагаа даван туулахад нь тусалсан ганц хүн шүү дээ.

Райли сандлынхаа түшлэгийг налаад нүдээ анив. Нэг хормын турш тэр Петерсоны харанхуй торон дотор эргэн очиж, мангас түүнийг пропаны галаар сүрдүүлж байв. Петерсон түүнийг хулгайлснаас хойш хичнээн олон сар өнгөрсөн ч энэ муухай дурсамж түүний тархинд яаж ийгээд орсоор байгаа аж.
Гэвч тэр Петерсоныг мөшгин хөөж, өөрийн гараар хөнөөсөн шүү дээ. Үнэндээ Райли түүнийг амьгүй нялцгай мах болтол нь нүдсэн.

"Хэрвээ энэ төгсгөл нь биш юм бол өөр юу энэ бүгдийг дуусгаж чадахыг би мэдэхгүй юм байна" гэж тэр бодлоо.

Харин одоо дурсамжууд түүний өөрийнх нь биш юм шиг, тэр өөр хүний дурсамж руу нэвтрэн орсон мэт санагдана.

- Би өмнөхөөсөө дээрдсэн. Үйл явдлууд арай цөөхөн бодогддог болсон, бас богинохон гэж Райли хэлэв.
- Охины чинь асуудал харин ямархуу байгаа вэ?

Энэ асуулт Райлиг лантуугаар нүдэх шиг л боллоо. Тэр Петерсон Эприлийг хулгайлсан гэдгийг мэдсэн үеийнхээ айдсыг дахин мэдрэх шиг санагдав. Тэр бүү хэл Эприлийн тусламж гуйн хашгирч, уйлж байгааг нь сонсох шиг боллоо.

- Би одоо хүртэл тэр асуудлыг даваагүй бололтой. Би шөнө дунд гэнэт сэрж түүнийг дахиад хулгайлагдсан байх вий гэж айдаг. Тэгээд бүр түүний унтлагын өрөө рүү очиж түүнийг орондоо тайван унтаж байгаа эсэхийг шалгаж байж санаа амардаг.
- Энэ чиний дахин нэг өөр хэрэг авахгүй байгаа шалтгаан чинь мөн үү?

Райлигийн дотор зарсхийлээ.

- Би түүнийг дахин хэзээ ч тийм байдалд оруулмааргүй байна.
- Наадах чинь миний асуултын хариулт биш л байна даа.
- Мэдээж үгүй л дээ гээд Райли дахин чимээгүй болов.
- Надад үүнээс гадна дахиад өөр асуудал байгаа юм шиг санагдаад л байна даа. Чи өөр юуны талаар хар дардаг вэ? Өөр юунаас болж чи шөнө дунд сэрдэг вэ? гэж Майк улам нухацтай асуулаа.

Райли цахилгаанд цохиулсан мэт, тархинд нь аймшигт бодол харван орж ирэв. Мэдээж, үнэхээр өөр нэг юм байгаа аж.

Тэр нүдээ анилгүйгээр ч Южин Фискийн хүүхдэрхүү царай, тэнэгдүү гэмгүй төрх, жижигхэн товчин нүдийг харж байлаа. Райли түүний үхэлд хүргэсэн уулзалтын үеэр нүд рүү нь цоо ширтэж, гүнд нь нэвтэрсэн билээ.
Алуурчин Люси Варгасын хоолойнд сахлын хутга тулгасан байсан. Яг тэр аймшигт мөчид Райли түүний хамгийн аюултай айдсыг, гинжнүүдийг, түүнтэй ярилцдаг, түүнийг дахин дахин аллага хийлгэдэг, эмэгтэйчүүдийг гинжилж хоолойг нь хэрчүүлдэг тэр гинжнүүдийн талаар ярьсан.

"Гинжнүүд чамайг энэ эмэгтэйн амийг авахыг хүсэхгүй байна. Энэ эмэгтэй тэдний хүссэн хүн нь биш. Гинжнүүд чамаар юу хийлгэхийг хүсч байгааг чи мэдэж байгаа" гэж тэр хэлсэн.

Южиний нүдэнд нулимс хурж, Райлигийн хэлснийг ойлгосны тэмдэг болгон толгой дохиод өөрийн хохирогчдоо хэрхэн цээрлүүлсэнтэй яг адилаар өөрийгөө цээрлүүлсэн билээ.
Тэр Райлигийн нүдэн дээр өөрийн хоолойгоо хэрчсэн.

Харин одоо Райли Майк Невинсийн албан өрөөнд суугаад өөрийнхөө үзсэн аймшгаас болж өөрөө өөрийнхөө хоолойг боох шахлаа.

- Би Южинийг алсан хэмээн хэлэхдээ түүний амьсгаа нь давчдаж байв.
- Гинжит алуурчныг хэлж байна уу? Тэр чиний алсан анхны хүн биш шүү дээ.

Харамсалтай нь энэ үнэн байлаа. Райли тоймгүй олон удаа хүн хөнөөжээ. Гэхдээ л Южиний үхэл бусдаас огт өөр байв. Райлид түүний үхэл байнга шахуу бодогддог ч тэр энэ талаараа өнөөдрөөс өмнө хэнтэй ч хэзээ ч ярилцаж байсангүй.

- Би түүнийг буу, чулуу ч юм уу улаан гараараа хөнөөсөн юм биш. Би түүнийг ойлгосон, түүнийг зовлонг ухаарсан учраас хөнөөсөн юм. Энд миний өөрийн оюун ухаан үхлийн зэвсэг болчихоод байна. Гэтэл би үүнийг өмнө нь огт мэддэггүй явж. Би үүнээсээ үхтлээ айж байна Майк хэмээн тэр тайлбарлалаа.

Майк түүнийг ойлгосон шинжтэй толгой дохино.

- Чи ёроолгүй гүн ангал руу хэт удаан өнгийвөл юу болдог талаар хэлсэн Ницщегийн үгийг мэднэ биз дээ?
- Ёроолгүй ангал ч бас чам руу өнгийн харна гэж Райли хэлцийг дуусгаад
- Гэхдээ би хувьдаа ёроолгүй ангал руу өнгийхөөс хавьгүй илүүг хийчихээд байна. Би үнэндээ л тэнд чинь амьдарч байсан. Надад тэгж амьдрах бараг л таалагддаг байлаа. Яг л хоёр дахь гэр шиг минь байсан. Би үүнийгээ ойлгосноос хойш зүрх минь хаагдах шахдаг боллоо Майк. Хэрвээ би одоо тэр ангал руу буцвал дахиж хэзээ ч хэвийн амьдарч чадахгүй байх гэж айж байна. Эцэстээ би өөр хэнийг ч зовоож, эсвэл алчих юм билээ.
- За яахав. Ямартай ч бид тодорхой шийдэлд хүрэх шиг боллоо, тийм үү? гэж Майк хэлээд сандлаа наллаа.

Харин Райлид юу ч тодорхой байсангүй, ямар ч шийдэлд хүрэх шиг санагдсангүй.

Тэр орой нь Райли буцаж, гэрийнхээ хаалгаар ормогц Эприл шат харайлган бууж ирэн түүнийг тослоо.

- Ээж, ашгүй дээ, та надад туслах уу?

Райли Эприлийг даган дээд давхарт байх түүний унтлагын өрөө рүү орлоо. Түүний орон дээр чемодан дэлгээтэй байх бөгөөд эргэн тойрон хувцаснууд хөглөрчээ.

- Би юу авч явахаа мэдэхгүй байна, ээж. Өмнө нь хэзээ ч ийм юм хийж байсангүй хэмээн Эприл тэвдэв.

Охиныхоо сандрал, хөгжөөнтэй байдлын хослолыг харж инээд нь хүрсэн Райли түүнд хувцаснуудаа баглахад нь туслахаар зэхлээ.
Эприл маргааш өглөө сургуулийн аяллаар Вашингтон руу долоо хоногийн хугацаатай явах юм. Энэ аялал нь Америкийн түүхийн хичээлийн хүрээнд болох бөгөөд уг хичээлийг сонгосон хүүхдүүд, багш нарын хамт явах ажээ.

Райли аяллын зөвшөөрлийн хуудсанд гарын үсэг зурж, төлбөрийг нь төлөх үедээ зөв зүйл хийж байгаа эсэхдээ эргэлзэж байсан юм. Петерсон Эприлийг Вашингтонд байх үед нь хулгайлсан бөгөөд, хулгайлагдсан газар нь хотоос алслагдмал зайдуу газар байсан хэдий ч Райли энэ аялал охиных нь муухай дурсамжийг сэргээх вий гэдгээс айжээ. Гэвч Эприл сүүлийн үед хичээл номондоо ч, сэтгэл санаагаар ч гайхалтай сайн байгаа билээ. Мөн энэ аялал бол алдаж боломгүй ховор боломжуудын нэг яахын аргагүй мөн.

Эприл Райли хоёр бие биенийхээ сонголтыг дооглож байх үед Райли өөрийгөө тоглоом тохуу хийж чадаж байгаагаа анзаарав. Майк тэр хоёрын ердөө өдөр ярилцаж суусан ёроолгүй гүн ангал одоо өөрт нь хамаагүй юм шиг санагдана. Түүнд тэр ангалын гадна амьдрал байгаа аж. Тэр энэ амьдралдаа хайртай бөгөөд цаашид юу ч болох байлаа гэсэн үүнийгээ үхэн үхтлээ хамгаалж явахаар шийдлээ.
Ээж охин хоёрыг ачаагаа баглаж суух суух зуур Габриелла өрөөнд орж ирэв.

- Сениора Райли, такси pronto...одоохон ирэх гэж байна. Би бүх ачаагаа баглачихсан үүдэнд байгаа гэлээ.

Райли Габриеллаг явах гэж байгааг бараг мартах шахжээ. Габриелла Эприлийг аяллаар явах үетэй тааруулж Теннесийд байдаг хамаатнууд дээрээ зочлохоор болсон бөгөөд Райли үүнийг нь хоёр гараа өргөн дэмжсэн юм.
Райли Габриеллаг тэврээд

- Buen viaje гэлээ. (Сайн яваарай! орч.)

Габриеллагийн инээмсэглэл хоромхон зуур алга болоод

- Me preocupo гэв.
- Та надад санаа зовж байгаа юм уу? Габриелла, юунд ингэтлээ зовоо вэ? гэж Райли ихэд гайхан асуулаа.
- Танд санаа зовж байна. Та энэ шинэ байшинд ганцаараа үлдэх нь байна гэж Габриелла дуугарав.

Райли инээд алдлаа.

- Надад зоволтгүй. Би өөрийгөө арчлаад байж дөнгөнө
- Гэхдээ тэр олон муухай юм тохиолдсоноос хойш та sola (ганцаараа .орч) байгаагүй шүү дээ. Би санаа зовж байна гэж Габриелла хэлэв.

Габриеллагийн үг Райлиг бага зэрэг цочирдууллаа. Түүний хэлсэн үнэн ажээ. Райли Петерсонд тамлуулснаас хойш ядаж л Эприл хажууд нь байсан билээ. Ганцаараа үлдмэгц нь шинэ гэрийг нь түнэр харанхуй, хий хоосны аймшиг дүүргэчих юм болов уу? Нөгөө ёроолгүй гүн ангал түүн рүү одоо ч гэсэн ширтэж байгаа хэрэг үү?

- Би зүгээр дээ. Явж гэр бүлтэйгээ цагийг сайхан өнгөрүүлээрэй гэж Райли хэлэв.

Габриелла инээмсэглээд Райлид нэгэн дугтуй өглөө.

- Энэ дугтуй шуудангийн хайрцагт байсан.

Габриелла эхлээд Эприлийг, дараа нь Райлиг тэврээд таксиндаа суухаар явлаа.

- Наадах чинь юу вэ, ээж?
- Мэдэхгүй ээ, хаяг алга.

Райли дугтуйг задлахад дотроос нь пластик карт гарч ирэв. Картан дээр чамин үсгээр "Блэйний Грилл" хэмээн угалзруулан бичжээ. Райли доод буланд нь байх "Хоёр хүний оройн зоог" гэсэн бичгийг чангаар уншлаа.

- Манай хөрш бидэнд бэлэг илгээсэн бололтой. Тун ч эелдэг хэрэг байна. Чамайг аяллаасаа ирэхээр чинь хоёулаа явж оройн хоол идэцгээе гэж Райли хэлэв.
- Ээж! гэж Эприл чангаар дуу алдаад тургиллаа.
- Та бид хоёрыг гэж хэлээгүй байна шүү дээ.
- Яагаад үгүй гэж?
- Тэр таныг оройн хоолонд урьсан байна.
- Юу гэнэ ээ? Чи тэгж бодож байгаа юм уу? Энд тэгж бичээгүй л байна даа.

Эприл толгой сэгсрэв.

- Ээж, битгий тэнэглээд бай л даа. Энэ эрэгтэй танийг болзоонд урьсан байна шүү дээ. Кристал аавд нь та таалагдсан гэж хэлсэн. Угаасаа аав нь үнэхээр дажгүй залуу.

Райли нүүр нь халуун оргин төөнөж эхлэхийг мэдэрлээ. Тэр хамгийн сүүлд хэзээ болзоонд явснаа ч санахгүй байв. Тэр Райнтай маш олон жилийн өмнө гэрлэсэн. Бас түүнээс салснаас хойш удаан хугацааны турш шинэ байшиндаа нүүж орох, тохижих, ажлынхаа талаар шийдвэр гаргах зэрэгт анхаарсаар өдий хүргэжээ.

- Ээж ээ, та улайгаад байна.
- Зүгээр л чиний ачааг баглацгаая за юу. Энэ талаар дараа бодомз гэж Райли бувтаналаа.

Тэд хоёул эргэн хувцаснуудыг ялгаж эхлэв. Хэдэн минут чимээгүй өнгөрсний дараа Эприл

- Ээж ээ би ч бас танд санаа зовж байна. Габриеллагийн хэлсэн шиг... хэмээн эхэлтэл
- Би зүгээр ээ хэмээн Райли тасаллаа.
- Та үнэхээр тэгж бодож байна уу?

Райли юу гэж хариулахаа мэдсэнгүй, дэмий л цамц авч эвхлээ. Тэр саяхан л эзгүй хоосон байшингаас хавьгүй дор зүйлсүүд болох гинж, хүүхэлдэй, тэр бүү хэл бамбарын галанд донтсон мэдрэлийн өвчтэй алуурчидтай тулгарсан. Гэсэн хэдий ч түүнийг ганцаараа байхад нь дотоод ад зэтгэр нь гэтэн гарч ирвэл яах вэ? Гэнэт түүнд бүтэн долоо хоног маш урт хугацаа шиг санагдаж эхлэв. Нэмээд хажуу айлын эртэй болзоонд явж болзошгүй байгаа нь бас нэг төрлийн айдас авчрах аж.

"Би зохицуулж дөнгөнө" гэж Райли бодлоо.

Үүнээс гадна түүнд дахин нэг өөр сонголт бий. Тэгээд ч одоо нэгмөсөн шийдвэр гаргах цаг нь болсон.

- Намайг нэг хэрэг дээр ажиллаач гэсэн. Тэр хэрэг дээр ажиллавал би шууд Аризона явна гэж Райли Эприлд хэлэв.

Эприл хувцсаа эвхэхээ болиод Райли руу харлаа.

- Та тэгээд тэр хэрэг дээр ажиллах юм уу? гэж тэр асуув.
- Би үнэндээ мэдэхгүй юм, Эприл.
- Юуг нь мэдэх гэж? Энэ таны ажил биз дээ?

Райли охиныхоо нүд рүү ширтлээ. Тэдний хооронд байсан асуудал үнэхээр дууссан бололтой. Тэд Петерсоны авчирсан аймшгийг хоёул даван гарч, амьд үлдсэнээс хойш тэдний хооронд нэгэн шинэ холбоо үүсчээ.

- Би дахин мөрдөгчөөр ажиллахгүй байдаг юм билүү гэж бодож байгаа гэж Райли хэлэв.

Эприлийн нүд гайхсандаа томорлоо.

- Юу гэнэ ээ? Муу залуусыг барих чинь таны хамгийн сайн хийж чаддаг ажил шүү дээ, ээж.
- Би хичээл заахдаа ч бас сайн. Би үнэндээ маш сайн багш. Бас би хичээл заах дуртай, чин сэтгэлээсээ дуртай.

Эприл үл ойлгосон шинжтэй мөрөө хавчина.

- Тэгвэл та хичээл заа л даа. Хэн ч таныг зогсоохгүй. Гэхдээ муу залуусыг болгож өгөхөө ч бас битгий зогс. Энэ маш чухал зүйл шүү дээ

Райли толгойгоо сэгсрэв.

- Мэдэхгүй юм даа Эприл. Би чамд авчирсан тэр олон зовлонг бодохоор...

Эприл үл итгэсэн царай гарган

- Та надад зовлон авчирсан гэв үү? Та юу ярьж байгаагаа мэдэж байна уу? Надад зовлон авчирсан хүн нь та биш, сэтгэл мэдрэлийн өвчтэй Петерсон байсан. Тэр хэрвээ намайг хулгайлаагүй байлаа ч өөр хэн нэгнийг хулгайлах л байсан. Битгий өөрийгөө буруутгаад бай гэж хэлээд Эприл хормын зуур чимээ болсноо
- Ээж ээ, хоёулаа суугаад ярилцацгаая гэлээ.

Райли инээмсэглэн орон дээр суув. Одоо Райли биш Эприл ээж шиг санагдах аж.

"Магадгүй эцэг эхийнх шиг лекц л надад одоо хамгийн их хэрэг болж болох юм" гэж Райли бодов.

Эприл Райлигийн хажууд суугаад

- Би таньд Энжи Флетчер гэдэг найзынхаа тухай ярьж байсан билүү? гэж асуулаа.
- Үгүй байх аа
- Бид өмнө нь маш сайн найзууд байсан ч тэр өөр сургууль руу шилжсэн юм. Тэр надаас ердөө нэг насаар л эгч, арван тавтай хэдий ч маш ухаантай охин байсан. Гэвч би түүнийг хүн болгон л Трип гэж дууддаг нэг залуугаас хар тамхи худалдаж авч байгаа гэж сонссон. Тэр героинд асар их донтсон байсан. Тэгээд тэр мөнгөгүй болмогц нь Трип түүнийг биеэ үнэлэгч болгосон юм. Бүр өөрийн биеэр түүнийг бэлдэж, түүнтэй хамт нэг тийшээ нүүсэн гэсэн. Энжигийн ээж нь өөрөө асуудалтай байсан болохоор Энжиг яваад өгснийг ч мэдээгүй. Трип Энжигийн зургийн веб хуудсуудад тавьж, биен дээр нь үүрд түүнийх гэсэн шивээс хийлгэсэн.

Райли асар их цочирдлоо.

- Тэгээд Энжи яасан бэ?
- Трип сүүлд нь баригдаж, Энжи хар тамхины эсрэг сэргээн засах төвд эмчлүүлсэн л дээ. Энэ явдал ердөө л энэ зун, биднийг Нью Йоркийн хойд хэсэгт байх үед болсон юм. Үүнээс хойш түүнийг яасныг би мэдэхгүй байна. Миний мэдэж байгаа ганц юм гэвэл тэр одоо ердөө л арван зургаатай мөртлөө амьдрал нь тэр чигээрээ сүйрсэн явдал.
- Надад үнэхээр харамсалтай байна гэж Райли хэллээ.

Эприл цухалдан дуу алдав.

- Ээж, та миний ярьсныг ерөөсөө ойлгоогүй байна шүү дээ. Энд танд уучлал гуйх ямар ч хэрэг байхгүй. Та өөрийнхөө бүх амьдралыг иймэрхүү явдлыг зогсооход зориулсан. Та Трип шиг новшнуудыг бид бүхнээс холдуулсан, заримыг нь бүр үгүй хийсэн. Гэтэл та өөрийнхөө хамгийн сайн чаддаг зүйлийг хийхээ больчих юм бол хэн таны оронд үүнийг хийх юм бэ? Тан шиг сайн, чадварлаг нэгэн үү? Би үүнд чинь эргэлзэж л байна шүү ээж, үнэхээр их эргэлзэж байна.

Райли хормын турш чимээгүй болсны дараа инээмсэглээд, Эприлийн гарыг чанга гэгч нь атгаад

- Би бушуухан утсаар ярих хэрэгтэй юм шиг байна гэлээ.

_________________
PEPPA PIG


Top
   
PostPosted: Dec.08.17 4:18 am 
Offline
Өвөг Дээдсийн Сахиус Гишvvн
Өвөг Дээдсийн Сахиус Гишvvн

Joined: May.10.10 2:23 am
Posts: 726
заа алуурчдын араас хөөцөллдөж эхлэх нь дээ манай хүүхэн,багшлахаас хавьгүй илүү адал явдалтай даа,баярлалаа Цэкө


Top
   
PostPosted: Dec.12.17 5:01 pm 
Offline
Хаанчлагч Гишvvн
Хаанчлагч Гишvvн
User avatar

Joined: Dec.12.03 3:18 pm
Posts: 1168
Location: In the end
ДОЛООДУГААР БҮЛЭГ

ХМТ-н онгоц Квантикогоос хөөрөх үеэс л Райли дахин нэг мангастай нүүр тулгарах гэж байгаагаа мэдэрч эхлэв. Түүнд энэ бодол нь тун таагүй санагдаж байлаа. Тэр уул нь алуурчдаас хэсэгхэн зуур ч болов холхон байхыг хичээсэн ч эцсийн эцэст тэдний араас мөшгих нь хамгийн зөв зүйл шиг санагдана. Мередит Райлиг энэ хэргийг авна гэхэд тун их талархжээ.
Тэр өглөө Эприл сургуулийн аяллаар явж, харин Райли Билл хоёр Финиксийг зорив. Онгоцны цонхоор харагдах цэлмэг тэнгэр удалгүй зангаа хувирган муухай аашилж бороо асгарч эхэллээ. Райли онгоц аадрын бараан үүлэн дундуур цойлж өндрөө авах хүртэл суудлынхаа бүснээс салсангүй. Удалгүй онгоц үүлнээс дээш хөөрч, хүмүүс магадгүй борооноос хоргодох гэж сандчин гүйж байгаа дэлхийгээс алслагдлаа. Бас магадгүй өөрсдийнхөө өдөр тутмын таашаал, айдас, эсвэл тэр хоорондох юу байдаг юм, тэр бүгдээсээ хоргодох гэж гүйж байгаа байх гэж Райли бодов.
Онгоц тогтворжмогц Райли Билл рүү эргэн

- Надад үзүүлэх юм байна уу? хэмээн асуулаа.

Билл лаптопоо асаан урдах ширээн дээрээ тавихад дэлгэцэн дээр гүехэн усанд хөвж буй том хар хогийн уутны зураг гарч ирэв. Уутны задарсан хэсгээр үхмэл цагаан өнгөтэй гар цухуйх аж.

- Нэнси Холбрукийн цогцос Финиксийн хажууханд байдаг усан сангийн хиймэл нуурнаас олдсон. Тэр гучин настай, үнэтэй үйлчилгээ үзүүлдэг бараа бологч байсан. Өөрөөр хэлбэл үнэтэй янхан гэсэн үг.
- Тэр живсэн байсан уу? гэж Райли асуулаа.
- Үгүй. Үхлийн шалтгааныг амьсгал боогдсоноос үүдэлтэй гэж дүгнэсэн. Дараа нь түүний цогцсыг зузаан хогийн уутанд хийгээд нуур руу шидсэн байна лээ. Тэр бүү хэл жин дарах гэж уутанд том чулуунууд хийсэн байсан.

Райли гэрэл зургийг нарийвчлан судалж эхлэв. Түүний тархинд аль хэдийн маш олон асуултууд эргэлдэж байлаа.

- Алуурчин ямар нэгэн ул мөр үлдээсэн үү? Хурууны хээ, эс, ДНК ч юм уу?
- Юу ч үлдээгээгүй гээд л бодчих.

Райли толгойгоо сэгсрэн

- Би энэ цогцосны талаар юу ч ойлгохгүй байна. Яагаад алуурчин дахиад жоохон газар яваагүй юм бол? Цэнгэг устай нууранд цогцос хаяхад их тохиромжтой байдаг. Цэнгэг усанд цогцос илүү хурдан живж, илүү хурдан задардаг. Мэдээж хэсэг хугацааны дараа задралаас үүссэн хийнээс болж хөвж гарч ирэх тохиолдол бий ч хангалттай чулуу хийсэн байхад энэ асуудал биш. Яагаад үүнийг гүехэн усанд хаясан юм бол доо? гэлээ.
- Бид л үүний учрыг олох хүмүүс нь байх аа гэж Билл хариулав.

Билл хэргийн газрын өөр хэдэн зураг дахин үзүүлсэн боловч тэдгээрт Райлид хэрэг болчихмоор юм байсангүй.

- Бид цуврал алуурчинтай тулгарав уу, эсвэл үгүй юу? Чи юу гэж бодож байна? хэмээн Райли асуулаа.

Билл бодолд автан хөмсгөө зангидав.

- Бүү мэд. Яг үнэндээ бид нэг л биеэ үнэлэгчийн аллагыг харж байна. Мэдээж Финикст өөр биеэ үнэлэгчид ч алга болсон л доо. Гэхдээ энэнд шинэ юм юу ч алга. Энэ улсын аль ч том хотод байнга л гардаг асуудал.

"Байнга л" гэдэг үг Райлид тун таагүй санагдлаа. Нийгмийн тухайн нэг давхрагын эмэгтэйчүүд тасралтгүй алга болж байгаа явдал яахаараа "байнга л" болдог хэрэг байж болох билээ? Гэхдээ л Биллийн хэлсэн үнэн гэдгийг тэр мэдэж байв.

- Мередит утсаар ярихдаа үүнийг тун яаралтай асуудал гэсэн. Тэгснээ одоо бүр бидэнд тусгай үйлчилгээ үзүүлэн хэргийн газар руу албаны онгоцоор шууд илгээж байна гээд Райли хормын зуур бодол болсноо
- Тэр найз нь "биднээс энэ хэрэг цуврал алуурчны хэрэг эсэхийг шалгахыг хүсч байгаа" гэж хэлсэн. Гэтэл чиний хэлснээр бол энэнд цуврал аллага гээд хэлчих юм алга гэж ярилаа.

Билл мөрөө хавчин

- Биш ч байж магадгүй. Гэхдээ Мередит Нэнси Холбрукийн ах Гарретт Холбруктай маш дотно юм шиг санагдсан шүү.
- Тэр ч тийм. Тэд академид хамтдаа суралцаж байсан гэсэн. Гэхдээ ерөнхий зургаараа энэ хэрэг нэг л сонин санагдаад байна.

Билл хариу хэлсэнгүй. Райли суудалдаа шигдэн суугаад нөхцөл байдлыг дэнсэлж үзэв. Мередит ХМТ-н дүрмийг найзынхаа тусын тулд зөрчиж байгаа гэдэг нь тун ойлгомжтой хэрэг. Гэтэл энэ үйлдэл Мередитээс огт гарахааргүй үйлдэл аж.
Гэсэн ч энэ байдал нь Райлигийн дургүйг хүргэсэнгүй. Яг үнэндээ тэр даргынхаа найзынхаа төлөө гаргаж буй сэтгэлийг биширч байв. Тэр бодолд автлаа.

"Надад өмнөөс нь дүрэм зөрчих хэн нэгэн байдаг билүү? Магадгүй Билл юм болов уу?"

Тэр маш олон жилийн турш түүний хамтрагчаас ч илүү, бүр найзаас ч илүү нэгэн байсаар ирсэн. Гэхдээ л Райли эргэлзэж байлаа. Энэ эргэлзэл нь түүнийг сүүлийн үед хамтран ажиллагсадтайгаа, тэр дундаа Биллтэй хэр ойр нөхөрлөж байгаагаа бодоход хүргэв. Тэглээ гээд одоо энэ бүхэн чухал биш санагдана. Ингээд Райли нүдээ анимагц нойронд автлаа.

***

Тэднийг Финикст газардахад нарлаг дулаахан өдөр угтав. Онгоцноос буумагцаа Билл Райлиг нудран

- Хөөх эндэхийн цаг агаар тун ч аятайхан байх чинь. Бид энд ажиллахынхаа хажуугаар жоохон амраад авч болох юм байна шүү гэлээ.

Яагаад ч юм Райли энд тийм зугаатай цаг өнгөрөөхгүй гэдгээ мэдээд байлаа. Тэр хамгийн сүүлд жинхнээсээ амралтаа авснаас хойш маш олон жил өнгөрчээ. Хамгийн сүүлд Нью Йоркод Эприлтэй хамт амрах гэсэн оролдлого нь түүний амьдралд маш том байр суурь эзэлдэг нөгөө л нэг аллага, бөөн үймээнээр төгссөн.

"Харин одоо бол надад жинхнээсээ амралт хэрэгтэй байна" гэж тэр бодлоо.

Тэднийг онгоцноос буумагц орон нутгийн мөрдөгч тосон авч Финикс дэх ХМТ-ны цоо шинэ, орчин үеийн хийцтэй барилга руу авч явав. Тэрхүү мөрдөгч машинаа Товчооны машины зогсоолд байрлуулах зуураа

- Янзын загвартай барилга байгаа биз? Бүр ямар ч гэлээ нэг шагнал авсан шүү. Манай барилгын загвар юутай адилхан байгааг та нар тааж чадах уу? гэлээ.

Райли байшингийн нүүрэн тал руу харав. Барилга тэр чигээрээ шулуун, гонзгой хэлбэртэй бөгөөд нарийхан босоо цонхнуудтай аж. Фасадны сөөм бүрийг маш нарийн тооцоолон барьсан байх ба хэлбэр дүрс нь нэг л танил байлаа. Тэр нэг хормын турш байшинг нарийн ажиглаад

- ДНК-н дараалал хэлбэртэй юм байна гэлээ.
- Яг мөн. Гэхдээ би таныг дээд талд нь байгаа чулуун төөрдөг байшин дээрээсээ юутай адилхан харагддагийг хэлж чадахгүй гэж мөрийцье гэж залуу мөрдөгч хэлэв.

Билл, Райли хоёрын хэн нь ч мөрий тавьж амжилгүй байшин руу явж орлоо. Байшингийн дотор ч шалны хавтанд өнөөх ДНК-н дарааллын торон сүлжээсийг нямбай суулгажээ. Мөрдөгч тэднийг тун нарийн хийцтэй хана, тасалгаанууд дундуур дагуулж явсаар хэрэг хариуцсан тусгай мөрдөгч Элжин Морлейгийн албан тасалгаанд хүргэж ирэв.

Райли, Билл хоёр өөрсдийгөө тавь орчим настай, өтгөн хар живэртэй, дугираг нүдний шилтэй, ихээхэн номын харагдах мөрдөгч Морлейд танилцуулав. Тасалгаанд дөч эргэм насны, янхигар өндөр, бага зэрэг бөгтөр өөр нэг хүн байлаа. Райли тэр хүнийг хармагцаа тун их ядарч, сэтгэлээр унасан байна гэж дүгнэв.

- Мөрдөгч Пэйж, Жоффри, та бүхэн мөрдөгч Гарретт Холбруктэй танилцана уу. Түүний дүү нь Нимбо нуурнаас цогцос нь олдсон хохирогч юм хэмээн Морлей яриаг эхлүүллээ.

Бүгд бие биетэйгээ гар барьцгаасны дараа дөрвөн мөрдөгч тойрон суугаад ярилцахаар зэхэв.

- Хүрэлцэн ирсэнд баярлалаа. Энэ бүхэн үнэхээр дааж давшгүй санагдаж байна гэж Холбрук хэллээ.
- Дүүгийнхээ талаар яриач хэмээн Райли хүсэв.
- Харамсалтай нь тийм ч ихийг хэлж чадахгүй нь. Үнэндээ түүнийг сайн мэддэг байсан ч гэж хэлж чадахгүй нь. Бид хоёр эцэг нэгтэй ах дүүс байсан. Манай аав гэж хормойн дон шүгэлсэн завхай новш байсан юм. Тэр ээжийг минь хаяж явснаас хойш гурван өөр эмэгтэйг хүүхэдтэй болгосон байсан даа. Нэнси надаас арван таван насаар дүү, тэгээд ч бид хоорондоо бараг холбоо барьдаггүй байсан гэж Холбрук ярив.

Тэр хормын турш шал руу ямар ч зорилгогүй ширтсэнээ сандалныхаа бариулаас өөрийн мэдэлгүй зуурч авлаа. Тэгснээ дээш харалгүйгээр

- Хамгийн сүүлд түүнээс сураг сонсоход тэр нэг офист ажиллангаа коллежид сурч байгаа гэж байсан. Энэ бол нилээн хэдэн жилийн өмнөх явдал. Түүнийг хэн болж хувирсныг дуулаад би үнэхээр их цочирдсон. Тэр талаар огт дуулаагүй байсан юм гэлээ.

Холбрук өөр зүйл ярьсангүй. Райли түүнийг ямар нэгэн юм хэлэлгүй үлдээлээ хэмээн бодсон хэдий ч магадгүй энэ хүн үнэхээр өөр юу ч мэдэхгүй байх гэж өөртөө хэллээ. Эцсийн эцэст хэн нэгэн түүний өөрийнх нь төрсөн эгчийнх нь талаар асуулаа гэхэд тэр юу хэлэхээ ч мэдэхгүй байв. Венди тэр ямар ч цусан холбоогүй хүмүүс адил хоорондоо холбоо барилгүй маш их удсан билээ.

Гэхдээ л Райли Холбрукийн байгаа байдалд уй гашуугаас гадна өөр юм байна гэж мэдрээд байлаа. Нэг л жигтэй юм болоод байна.

Морлей Райли Билл хоёрыг шүүхийн шинжилгээний эмгэг судлалын хэсэг рүү хамт явж цогцсыг харахыг санал болгов. Холбрук толгой дохиод өөрөө албан тасалгаандаа үлдэнэ гэлээ.

- Мөрдөгч Морлей, та бүхэнд үүнийг цуврал алуурчны хэрэг гэж бодох шалтгаан байгаа юу? хэмээн Билл хэрэг хариуцсан тусгай мөрдөгчийг даган явах замдаа асуув.

Морлей толгой сэгсэрлээ.

- Би тэгж бодох үндэслэлтэй шалтгаан олж харахгүй л байна. Гэвч Гарретт Нэнсигийн үхлийн талаар дуулмагцаа үүнийг зүгээр орхихыг хүсээгүй. Тэр бидний хамгийн шилдэг мөрдөгчдийн нэг учир би түүнийг тайвшруулахыг оролдсон юм. Тэр бүр өөрөө мөрдлөг эхлүүлсэн боловч юунд ч хүрээгүй. Яг үнэндээ тэр ухаанаа алдчихаад байна.

Райли Гарреттийг маш их цочирдсон гэдгийг мэдээж анзаарчээ. Олон жилийн туршлагатай мөрдөгчийн хувьд хамаатан нь хэн нэгэнд хөнөөгдсөн байлаа ч гэлээ арай л их цочирдсон байдал. Гэтэл тэр өөрөө дүүтэйгээ огт ойр дотно байгаагүй гэж хэлсэн байдаг.

Морлей Райли Билл хоёрыг шүүхийн шинжилгээний эмгэг судлалын тасаг руу дагуулж орон багийн ахлах, доктор Рэйчл Фоулертэй танилцуулав. Эмгэг судлаач Нэнси Холбрукийн цогцсыг хадгалж буй хөргөгчийг нээлээ.

Райли дөнгөж ялзарч эхэлж буй биеийн хүчтэй биш ч танил үнэрийг аваад бага зэрэг ярвайв. Бүсгүй жижигхэн биетэй, асар туранхай нэгэн байжээ.

- Түүний цогцсыг усанд хаяад удаагүй байсан. Биднийх олох үед арьс нь дөнгөж атираатаж эхэлж байсан гэж Фоулер хэлээд бугуй руу нь заалаа.
- Бугуйнд нь олсоор хүлсний ором үлдсэн байгаа. Түүнийг хөнөөх үед хүлээтэй байсан бололтой.

Райли мөн шууны нугалам дахь содон ормыг ч анзаарав.

- Энэ зүүний ором шиг харагдаж байна гэж тэр хэллээ.
- Тийм ээ. Тэр героин хэрэглэдэг байсан юм байна. Миний бодлоор тэр маш хүчтэй донтсон бололтой.

Райлид бүсгүй анорексия буюу хоолны дуршилгүй болох эмгэгтэй байсан мэт санагдсан бөгөөд Фоулерийн донтсон гэх таамаглалтай тохирч байлаа.

- Энэ төрлийн донтолт дээд зэрэглэлийн биеэ үнэлэгчдийн дунд тийм ч элбэг байдаггүй дээ. Түүнийг ийм биеэ үнэлэгч гэж яаж мэдсэн юм бэ? хэмээн Билл асуув.

Фоулер нотлох баримтын гялгар уутанд хийсэн гялгар хуванцар нэрийн хуудас гаргаж ирэв. Нэрийн хуудсан дээр нас барсан бүсгүйн өдөөн хатгасан шинжтэй зураг байх ба доор нь ердөө л Нанетт гэж бичсэн ганц нэр, бас "Иштарын Бараа Бологчид" гэсэн бичиг байлаа.

- Түүнийг олох үед энэ нэрийн хуудас олдсон. Цагдаагийн газар Иштарын Бараа Бологчидтой холбоо барьж түүний жинхэнэ нэрийг мэдсэн юм. Үүнээс хойш удалгүй мөрдөгч Холбрукийн эцэг нэгтэй дүү болохыг бас олж мэдсэн л дээ гэж Фоулер тайлбарлав.
- Түүний амьсгалыг боосныг яаж мэдсэн юм бол? гэж Райли асуулаа.
- Хүзүүг нь тойроод хөхөрсөн байсан. Алуурчин гялгар уут толгойд нь углаад боосон байж болзошгүй.

Райли хөхөрсөн хэсгийг ойроос ажиглалаа. Энэ ямар нэгэн секс тоглоом буруугаар эргэсэн тохиолдол байв уу, эсвэл санаатай аллага юм болов уу? Одоохондоо юу ч хэлэх аргагүй аж.

- Түүнийг олох үед ямар хувцастай байсан бэ? хэмээн Райли асуув.

Фоулер хохирогчийн хувцсыг хийсэн хайрцгийг онгойлголоо. Тэр ягаан даашинз, урт хүзүүний зүүлттэй байжээ. Өөрийгөө хүндэлдэг ямар ч эмэгтэй ийм хувцас өмсөхгүй ч энэ бол яалт ч үгүй гудамжинд зогсон биеэ үнэлдэг хүүхнүүдийн хувцас гэж хэлэхэд хэцүү тамтгаас хувь илүү зүйл аж. Энэ бол эмэгтэй хүн шөнийн клубт орохдоо тачаангуй мөртлөө зохимжтой гэж харагдахыг хүссэн үедээ өмсдөг хувцаслалт байлаа.
Хувцсан дээр гялгар ууттай гоёл чимэглэлийн зүйлс тавьжээ.

- Эднийг үзэж болох уу? гэж Райли Фоулераас асуув.
- Тэг тэг.

Райли ууттайг авч доторхыг нь ажиглалаа. Тэдгээрийн ихэнх нь аятайхан даруухан чимэглэлүүд бөгөөд хэлхмэл хүзүүний зүүлт, бугуйвч, энгийн ээмэгнүүд байх аж. Гэвч тэдэн дунд бусадтайгаа огт адилгүй эд болох алмазан шигтгээтэй нарийхан алтан бөгж байв. Райли түүнийг авч Биллд харууллаа.

- Жинхэнэ эд үү? гэж Билл асуув.
- Тийм ээ. Жинхэнэ алт, жинхэнэ алмаз хэмээн Фоулер хариуллаа.
- Алуурчин үүнийг хулгайлахыг оролдоогүй байж. Тэгэхээр энэ хэрэг шунахайн сэдэлтэй үйлдсэн хэрэг биш юм байна гэж Билл дүгнэв.

Райли Морлейд хандан

- Би цогцос олдсон газрыг одоо гэгээтэй байгаа дээр хармаар байна гэлээ.

Морлей бага зэрэг гайхсан шинжтэй

- Бид таныг тэнд нисдэг тэргээр хүргэж өгч чадна л даа. Гэхдээ таныг тэнд очоод юу олохыг сайн мэдэхгүй л байна. Цагдаа нар, мөрдөгчид тэр хавийг бүхэлд нь самнасан гэв.
- Түүнд итгээрэй, тэр заавал нэг юм олдог юм гэж Билл итгэлтэй хариуллаа.

_________________
PEPPA PIG


Top
   
PostPosted: Dec.12.17 7:37 pm 
Offline
Шинэков Гишvvн
Шинэков Гишvvн

Joined: Dec.01.17 7:28 pm
Posts: 1
Bayrlallaa :xi: :xi: :angel: :angel: :cheerleader:


Top
   
PostPosted: Dec.13.17 2:28 am 
Offline
Ахмад Гишvvн
Ахмад Гишvvн
User avatar

Joined: Jul.30.06 7:33 am
Posts: 564
Location: Holland
Thanks :cheerleader: :cheerleader: :cheerleader:

_________________
Sakura


Top
   
Display posts from previous:  Sort by  
Post new topic  Reply to topic  [ 508 posts ]  Go to page Previous 116 17 18 19 20

All times are UTC+09:00


Who is online

Users browsing this forum: No registered users and 3 guests


You cannot post new topics in this forum
You cannot reply to topics in this forum
You cannot edit your posts in this forum
You cannot delete your posts in this forum
You cannot post attachments in this forum

Search for:
Jump to:  

Copyright Asuult.NET © 2000-2015.
Administrative Contact: Khundaga Khurelbaatar [hundaga@hotmail.com]
Tel: 1-888-303-4927, Fax: 1-888-406-2264.
Powered by phpBB © 2000-2015 phpBB Group. Powered by phpBB® Forum Software © phpBB Limited