#AsuultSambar :

МОНГОЛ УЛС МАНДАН БАДРАГ!
It is currently Dec.12.17 3:21 pm

All times are UTC+09:00




Post new topic  Reply to topic  [ 505 posts ]  Go to page Previous 116 17 18 19 20 Next
Author Message
PostPosted: Oct.26.17 12:08 am 
Offline
Ахмад Гишvvн
Ахмад Гишvvн
User avatar

Joined: Jul.30.06 7:33 am
Posts: 561
Location: Holland
* * *
Куртис Парк хүрэх замд Райли болсон хэргийн талаар эргэцүүлж дүгнэлт гаргахыг хичээж явлаа.
- Юу болоод байгааг би сайн ойлгохгүй байна. Алуурчин хохирогчоо амьдаар нь хэдэн долоо хоногийн турш хорьдог байтал тэр энэ арга барилаа өөрчилсөн байна. Тэр хохирогчоо яагаад ийм хурдан алдаг байна аа? Бидэнд Карла Листоныг олох цаг байгаа гэж би бодож байсан юмсан, гэж тэр гунигтай хэлэв.
- Бид чадах бүхнээ хийсэн, гэж арын суудал дээр суусан Люси хариу хэллээ.
Жолоо барьж явсан Билл нэг үг хэлээгүй боловч тэр бас энэ талаар бодож яваа гэдгийг Райли мэдэж байв. Хамтдаа ажилласан энэ олон жилийн хугацаанд тэд дахиад хохирогч гарах тохиолдлыг тэвчиж чаддаггүй байсан.
Тэд нарыг цэцэрлэгт хүрч ирэхэд цагдаагийн машинуудын дунд тоног төхөөрөмжөөр тоноглосон телевизийн автобуснууд зогссон байх бөгөөд тусгаарласан талбайн гадна зогсох хүмүүс гар утсаараа зураг дарж харагдана. Тэд хамгаалалтанд зогсож буй цагдаа нарт мөрдөгчийн тэмдгээ үзүүлж хэргийн газар луу нэвтрэн орлоо. Цогцсонд урьдын хохирогчдын нэг адил номхруулагч цамц өмсгөж, гинжээр ороожээ. Түүнийг бас Рийдспортод Розмари Пиккэнсийг хүрд ашиглан өлгөсөнтэй яг адилхан дүүжилсэн байлаа.
Райли энэхүү үзүүлбэрийг хэсэг харж зогсов. Эжин Фиск нар мандахаас өмнө автобустайгаа энд ирж зам руу тонгойж ургасан мөчир лүү авирч гаран хүрдээ бэхэлсэн. Дараа нь тэр буцаж буугаад олсноос татаж Карла Листоны цогцсыг дээш нь өргөж дүүжилсэн.
Тэр хүнд харагдахаас айгаагүй, их зоригтой байсан бололтой. Тэгээд ч түүнийг аз дайрчээ.
Энэ бол хаа нэгтээ төмөр замын дэргэд орхигдсон агуулах биш, хотын төвд байрладаг хүн амьтан холхиж байдаг газар билээ. Цуврал алуурчид хэрэг үйлдэх бүртээ улам ичгүүргүй аашилдгийг Райли мэддэг боловч, харин Эжин Фискийн хувьд энэ өөр утга учиртай гэдгийг тэр гадарлаж байв, Алуурчны гомдол цөхрөл туйлдаа хүрч байгаа бололтой.
Дунд эргэм насны, лагс хүнд биетэй тусгай мөрдөгч Харвэй Дьюхурст хайвганан алхсаар тэд нар луу хүрч ирлээ. Тэр их ууртай байгаа нь харваас илт, царай нь мэнчийж улайн хөлөрсөн харагдана.
- Ийм аймшигтай хэрэг гарахыг би маш их үзэн яддаг. Та нар бол Квантикогийн мөрдөгчид. Байдлыг хүндрүүлэхгүйн тулд бид юу хийх ёстойг надад хэлж өгч үз, гэж түүнийг хэлэхэд
- Хамгийн түрүүнд цогцсыг доош нь буулга, гэж Билл хариу хэлэв.
Райли Биллтэй санал нэг байлаа. Тэрбээр Алфордод Розмаригийн цогцсыг дүүжлээстэй хэвээр үлдээхийг тушааж байсан боловч тэр үед нөхцөл байдал өөр байсан. Тэгэхэд Рийдспортын цагдаа нар хэргийн газрыг бүрэн хамгаалалтанд авч чадсан байжээ.
Дьюхурст орон нутгийн цагдаа нарыг ахлаж буй хүнд хандаж
- Цогцсыг доош нь буулга гэж хүмүүстэй хэл. Бас цогцос шинжээчийг ажилдаа орж болно гэж хэлээрэй хэмээн тушаал өгснөө тэрбээр эргэн тойрноо ажиглаж хараад
- Энд цугласан хүмүүсийг тараа. Тусгаарлах туузыг зураг авч болохооргүй зайтай газар хүртэл шилжүүлж байрлуул. Бад цогцос ачих машин тавих замыг чөлөөл, гэж нэмж хэллээ.
Цагдаагийн ажилтан өгсөн тушаалыг хурдан биелүүлэхээр явж одов.
- Одоо юу хийх вэ? гэж Дьюхурст асуулаа.
Райли түр бодолхийлснээ
- Бид хэвлэл мэдээллийнхнийг сайн ашиглаж болох юм. Тэд нараар дамжуулж нутгийн оршин суугчдад Форд маркийн цагаан өнгийн бараа хүргэх зориулалттай бага оврын автобус хайж байгаа гэдгийг мэдэгдэх хэрэгтэй. Пенсильваний дугаар бүхий энэ автобусны онцлох шинж тэмдэг гэвэл ар хормойдoo мөргөлдсөн ул мөртэй, хажуу бөөрөндөө тусгай таних тэмдэг байхгүй. Автобусны зургийг мөрдөгч Варгас танд өгнө. Бүх оршин суугчид тэр зургийг харахад санаа тавь, гэж хэлэв.
Райли цүнхнээсээ сэтгэл судлаачаас авсан Эжиний зургийг гаргаж Дьюхурстад харуулаад
- Зурган дээрх өсвөр насны хүү бол сэжигтэн. Тэр одоо хорин долоон настай. Энэ зургийг аваад конторт байгаа аппаратаар одоо харагдаж болох төрхийг гаргаж аваад телевиз, интернетээр тараа. Гэхдээ сэжигтэн ярихдаа ээрч түгдэрдэг гэдгийг мэдэгдэж болохгүй. Тэгвэл бид утсаар мэдэгдсэн мэдээллүүдийг шүүж чадна, гэж нэмж хэллээ.
Тэгтэл аль хэдийн газарт буулгасан цогцост үзлэг хийж байсан шинжээч эмч мөрдөгч Дьюхурстыг дуудаж
- Чи үүнийг ирж харсан нь дээр байх гэж хэлэв.
Шинжээч эмч юу харуулахыг хүссэнийг мэдэхээр Райли, Люси, Билл нар Дьюхурстыг дагаж очлоо. Хохирогч эмэгтэйн нүд нээлттэй харагдах бөгөөд нүүрэн дээр нь их айж цочирдсоны ул мөр тод харагдаж байв. Шинжээч эмч хохирогчийн хүзүү рүү зааж
- Түүний хоолойг огтолсон байна. Алуурчин бусад хохирогчдыг ингэж хороосныг би сан мэдэх байна. Гэхдээ үүнийг сайн хар, Шархнаас бараг цус гараагүй байна, гэж хэлээд мөрдөгчид рүү харснаа
- Энэ бол үхлийн шалтгаан биш. Эхлээд хохирогчийн хүзүү хугарсан байна, гэлээ.
Билл Райлиг мэл гайхсан харцаар хараад
- Дахиад нэг өөрчлөлт. Тэр хүү ер нь яачихаад байгаа юм бол? гэж хэлсэнд Райли
- Тэр яагаад ингэж хурдан өөрчлөгдөөд байгааг би сайн мэдэхгүй байна. Тэр уул нь ингэж огцом өөрчлөгдөх хүн гэж надад санагдаагүй. Гэхдээ энэ талаар бидэнд хариу өгч чадах нэг хүнийг би мэднэ, гэж хэлэв.

_________________
Sakura


Top
   
PostPosted: Oct.26.17 1:04 am 
Offline
Давамгайлагч Гишvvн
Давамгайлагч Гишvvн

Joined: Feb.27.13 5:20 pm
Posts: 880
Баярлалаа.Уншаад хүлээгээд л байгаа шүү.

_________________
Х Ү С


Top
   
PostPosted: Oct.26.17 1:09 am 
Offline
¤Pearl
User avatar

Joined: May.28.12 2:30 am
Posts: 3025
bayarlalaa :-D

_________________
:lol01:


Top
   
PostPosted: Oct.26.17 8:49 pm 
Offline
Ахмад Гишvvн
Ахмад Гишvvн
User avatar

Joined: Jul.30.06 7:33 am
Posts: 561
Location: Holland
Бүлэг 35

Райли мөрдөх ажилд тус болно гэдэгт найдаж, Шинг Шинг Засан хүмүүжүүлэх хорих газар луу дахиад очлоо. Энэ бол илүүц ажил хэмээн үзсэн Билл наашаа ирэх дургүй байсан боловч эцэст нь тэд цугтаа иржээ. Шон Хатчер тэдэнд хэрэгтэй зүйл хэлж өгч чадна гэдэгт Райли дотроо итгэлтэй байлаа. Тэр хоёрыг шоронгийн хянагч хоёр хоногийн өмнө Райлигийн сууж байсан цайвар өнгийн хана туурга бүхий өрөөнд хүргэж ирэхэд Билл
- Чиний зөв гэдэгт би найдаж байна, хэмээн бухимдсан байртай бувтнав.
Хоёр хамгаалагч Хатчерыг дагуулан өрөөнд орж ирлээ. Хатчер тэдний чанх урдаас харан ширээнд суугаад Биллийг нүдний шилнийхээ дээгүүр хэсэг харлаа. Дараа нь тэр Райли руу харцаа шилжүүлж
- Чамайг найзыгаа дагуулж ирснийг би харж байна гэж хэлсэнд Райли
- Энэ хүн бол Квантикогийн тусгай мөрдөгч Билл Жеффрис. Мөрдөгч Жеффрис мөрдлөгт оролцохоор Албанид хүрэлцэж ирсэн, гэж тайлбарлав.
Хатчерын нүүрэн дээр учир битүүлэг инээмсэглэл тодорч, тэрбээр харцаа Билл дээр тогтоон, доторхийг нь нэвт шувт нэгжих мэт ширтлээ.
- Яагаад энд ирэх болсноо та хоёр надад тайлбарлах хэрэггүй. Би зурагтаар бүгдийг үзсэн болохоор чамайг буцаж ирнэ гэж бодож байлаа, хэмээн хэлээд тэр толгойгоо алгуурхан сэгсэрснээ
- Гадаа байгаа тэр хэдэн сурвалжлагч, телевизийн нэвтрүүлэг хөтлөгч нар үзэгчид, уншигчдынхаа тоог нэмэгдүүлэх гэж улай үзсэн шувуу шиг улангасан дайрцгааж байна. Энэ чамайг бухимдуулж байгаа биз дээ? Хүмүүн бусын зан авир гаргаж байгаа тэдгээр хүмүүст анхаарлаа хандуулах хэрэггүй дээ. Бидэнд өөрсдөд маань ч гэсэн ийм араншин нуугдаж байдаг. Би одоо энэ араншингаа хянаж чаддаг болсон ч гэлээ энд миний үгэнд хэн итгэнэ гэж? Хэн ч, хэзээ ч надад итгэхгүй, гэж ярилаа.
Билл хамраа чимээтэй шуухитнуулахыг Райли сонсов. Олон удаагийн аллага үйлдсэн алуурчин тэдэнд ёс суртахууны талаар ярих нь түүнд ч гэсэн хачирхалтай санагджээ. Гэвч Хатчер бол энгийн нэгэн араатантай огт төсгүй, уулзах бүрт гайхшралыг нь төрүүлж чадах, бас айдас төрүүлдэг онцгой нэгэн гэдгийг тэр саналаа.
- Чиний хэлсэн бүгд үнэн байсан, гэж Райли хэлээд
- Гэмт хэрэгтэн хүүхэд байхдаа тамлуулж байжээ. Түүнийг төрсөн эх нь гинжинд хүлдэг байсан, харин асрах байранд тэр хүүхдүүд болон гэлэнмаа нарт дээрэлхүүлж доромжуулдаг байжээ, гэлээ.
- Чи өөр юу олж мэдэв? гэж Хатчер асуув.
- Тэр бүр хүүхэд байхдаа аллага үйлдэж эхэлсэн байна. Тэр арван настайдаа төрсөн эхийнхээ хоолойг хэрчиж алсан. Нэг жилийн дараа тэр нэг хүүхдийн холоог бас хэрчиж, асрах байранд гал тавьж шатаажээ. Дараа нь тэр хэдэн жил сэтгэцийн эмнэлэгт хэвтэж эмчлүүлсэн бөгөөд түүнийг бүрэн эдгэрсэн гэж эмчлэгч эмчээс нь гадна тэндэхийн бүх ажилчид тодорхойлсон учраас тэндээс гаргасан байна.
Хатчер толгой дохиод
- Одоо харин энд нэг өөр юм байна, тийм үү үгүй юү? Тэр арга барилаа өөрчилсөн учраас чи надтай ярилцахаар ирсэн биз дээ? гэж хэллээ.
Билл одоо түүний яриаг анхааралтай сонсож суух бөгөөд тэрбээр ширээн дээр тохойлдон хоригдол руу дөхөж
- Энэ залуу ажлаа маш хурдан амжуулж байна. Тэр хохирогчдоо хорионд удаан байлгахаа больсон, гэж хэлсэнд Райли
- Сүүлчийн хохирогчоо хороосон арга барил бусад хохирогчидтой адил байгааүй. Энэ удаа тэр хохирогчийн хоолойг үхсэнийх нь дараа хэрчжээ, гэж нэмж хэлэв.
- Үхлийн шалтгаан нь юу байсан бэ? гэж Хатчер асуулаа.
- Хүзүү нь хугарсан байсан, гэж Биллийг хэлсэнд энэ Хатчерын сонирхлыг их татсан бололтой, нүдээ анивчлаа.
- Тэр үүнийг хийгээгүй гэдгийг би чамд баттай хэлж чадна. Энэ осол байжээ. Хоолой хэрчсэн явдал бол түүний өөрчлөхийг хүсээгүй арга барилын салшгүй нэг хэсэг байсан. Тийм учраас тэр хоолойг хэрчсэн, гэвч энэ түүнд ямар ч сэтгэгдэл төрүүлээгүй. Тэр өөрийгөө хянаж чадахаа больсон. Одоо тэр алдаагаа засахын тулд тун удахгүй дахиад нэг хэрэг үйлдэж таарна. Гэхдээ тэр үүнийгээ хийж чадахгүй. Тэр улам их алдаа гаргах болно.
Хатчер яриагаа түр завсарлаж хэсэг бодлогоширч суулаа.
- Түүний солиорлыг дутуу үнэлэх хэрэггүй. Тэр энэ хэргийг мөнгөний төлөө, эсвэл өшөө хорслоо тайлах зорилгоор үйлдээгүй. Энэ залуу өөрөө ч ойлгохгүй байгаа ямар нэг зүйлд эзэмдүүлчихжээ. Магадгүй тэр өөрийн хийхийг хүсэхгүй байгаа зүйлээ хийж байж ч мэднэ.
Хатчерын хэлсэн зүйл толгойд нь эргэлдэж буй бодолтой нь бараг адилхан байгааг Райли анзаарч мэдлээ.
- Тэр их шаналж байгаа, гэж түүнийг хэлэхэд Хатчер
- Тийм ээ, тэр өөрийгөө буруутай гэж бодож байгаа. Энэ буруу үйлдлээ засахын тулд ганц зүйлийг хийж чадна... гэснээ Райлид дохио өгсөнд
- Дотор нь шүгэлсэн чөтгөрүүдээ баярлуулахын тулд тэр аллага үйлдсээр байх болно, гэж тэр Хатчерын хэлэх үгийг гүйцээв.
Хатчер толгой дохиод инээмсэглэснээ
- Ухаалаг охин шүү. Энд ямар ч уялдаа холбоо байхгүй, гэхдээ тэр залуу ийм л хүн. Түүний гомдол цөхрөл улам ихэсч байгаа нь чамд харин ашигтай байж мэднэ. Тэр одоо нуугдах гэж оролдохгүй, тэр тун удахгүй ил гарч ирнэ, гэж хэллээ.
Тэрбээр үл мэдэг инээмсэглэж, хуруугаараа ширээ тогшиж сууснаа
- Одоо түүнийг дахиад нэг хүн хороож амжихаас өмнө барьж авч чадах эсэх нь чамаас л шалтгаална. Энэ миний биш, харин чиний хийх ажил болохоор би харин баяртай байна, гэж хэлэв.
Гэнэт Хатчер
- Хянагч аа, бидний яриа дууссан гэж би бодож байна, гэж чанга орилсонд Райли маш их гайхлаа. Түүнд Хатчерт тавих нилээд хэдэн асуулт байсан ажээ. Гэвч Хатчер богинохон хугацаанд олон зүйлийг тодорхой болгож өгсөн.
Хатчер ширээн дээр тохойлдож Билл, Райли хоёр луу ойртсоноо
- Бас нэг зүйл. Та хоёрын дунд нэг асуудал байгаа гэдгийг би мэдэрч байна. Үүнийгээ зүгээр л мартаж үз. Та хоёрыг хоорондоо тохирно гэж би бодохгүй байна. Гэхдээ та хоёр хамтдаа байвал удаан хугацааны турш олон сайн үйлс бүтээж чадна. Энэ харин нөгөө асуудлаас илүү чухал гэдгийг санаарай, гэж хэлээд Биллийн хуримын бөгж зүүсэн хуруу руу зааж
- Эхнэртэй эвлэрэх гэж оролдохоо больж үз. Энэ боломжгүй. Тэр чиний сонголтыг, эсвэл чамайг сонгосон ажлыг чинь хэзээ ч ойлгохгүй, гэж нэмж хэллээ.
Билл мэл гайхаж цочирдсондоо амаа хамхихаа мартсаныг Райли олж харав.
Тэгтэл Хатчер харцаа Райли руу шилжүүлээд
- Бас чи одоо тэмцэлдэхээ зогсоо, гэж хэллээ
Юуны эсрэг тэмцэлдэхээ боль гэж? хэмээн Райли түүнээс бараг асуух шахлаа.
Өрөвдөх сэтгэлгүй алуурчнаас хувийн чанартай зүйл асууна гэдэг байж болшгүй зүйл гэдгийг тэр мэдэж байв.
- Өө, бас нэг юм байгаа юм байна. Та хоёр миний урьд нь уулзаж байсан бусад мөрдөгч, шүүгч нартай адилхан юм. Гэхдээ энэ залуутай харьцахдаа өөрийнхөөрөө байж болохгүй.
Одоо Хатчерын дуу шаргуу өнгө аястай болжээ.
- Тэр залуугийн сэтгэл маш их шархалж гэмтсэн учраас шархдсан араатнаас ч илүү аюултай. Болгоомжтой байгаарай. Тэр залуу шиг салан палан хандаж болохгүй шүү.
Тэрбээр дахиад инээмсэглэснээ суудлаасаа өндийгөөд
- Тэр та нарын аль нэгийг алахад ч бэлэн байгаа, гэж нэмж хэллээ.

_________________
Sakura


Top
   
PostPosted: Oct.26.17 9:55 pm 
Offline
Хаанчлагч Гишvvн
Хаанчлагч Гишvvн
User avatar

Joined: Dec.12.03 3:18 pm
Posts: 1167
Location: In the end
Энэ юун Зөн билгийн тулаан болоод явчваа, хэхэ :laugh5:

_________________
PEPPA PIG


Top
   
PostPosted: Oct.26.17 11:02 pm 
Offline
Гишvvн
User avatar

Joined: Aug.25.03 11:36 am
Posts: 6403
Очоод үзүүлчихмээр дажгүй л залуу байна шд :razz:.

_________________
:f01:


Top
   
PostPosted: Oct.27.17 2:01 am 
Offline
Асуулт Самбарын Хvндэт Харуул
User avatar

Joined: Sep.21.09 1:02 pm
Posts: 6305
Location: Энд
Бөөнөөр нь унших дажгүймаа ккк. Ойрд жоохон ийш тийшээ тэнээд, хэсэг хэсгээр нь унших гэснээ дотор нь орж чадахгүй бх гээд уншихгүй яваад бсан амттай л блаа.

Баярлалаа :wd: :wd:

_________________
:wink:


Top
   
PostPosted: Oct.27.17 10:47 am 
Offline
Өвөг Дээдсийн Сахиус Гишvvн
Өвөг Дээдсийн Сахиус Гишvvн

Joined: May.10.10 2:23 am
Posts: 726
croft wrote:
Очоод үзүүлчихмээр дажгүй л залуу байна шд :razz:.

тэнэг чинь хүн алж шоронд насаа шоронд өнгөрүүлж байхаар алуурчдын сэтгэл зүйг судлаад ХМТ-д ажиллаж байхгүй дээ, хаа очиж овоо авьяастайм бишүү


Top
   
PostPosted: Oct.28.17 4:22 am 
Offline
Давамгайлагч Гишvvн
Давамгайлагч Гишvvн

Joined: Feb.27.13 5:20 pm
Posts: 880
croft wrote:
Очоод үзүүлчихмээр дажгүй л залуу байна шд :razz:.

Надад үзүүлчихээ.Би зохиолын дүрээс ер дутахгүй мэдэрч хүүрнэж чадна.Бас таамаглаж.

_________________
Х Ү С


Top
   
PostPosted: Oct.29.17 6:33 pm 
Offline
Гавшгай Гишvvн
Гавшгай Гишvvн
User avatar

Joined: Sep.23.11 11:44 pm
Posts: 134
za unshaad l bga shuu

_________________
ГЕНЕРАЛ БАРОН УНГЕРН


Top
   
PostPosted: Oct.30.17 6:22 pm 
Offline
Мандах Нарны Туяа Гишvvн
Мандах Нарны Туяа Гишvvн
User avatar

Joined: May.08.11 8:05 pm
Posts: 253
Hey сэдвээ мартаагүй биздээ? Хүлээж байгаа шүү.

_________________
:haha: :hihi: :haha: :hihi:


Top
   
PostPosted: Oct.30.17 10:11 pm 
Offline
Ахмад Гишvvн
Ахмад Гишvvн
User avatar

Joined: Jul.30.06 7:33 am
Posts: 561
Location: Holland
Бүлэг 36

Дараагийн өглөө Райлигийн толгойд Хатчерын хэлсэн үг толгойд нь эргэлдсээр байлаа.
Тэр та нарын аль нэгийг алахад ч бэлэн байгаа.
Үүнийг сонсохоос өмнө гинжтэй алуурчинг цагдаагийн ажилтан, мөрдөгч нарт аюул учруулна гэж тэр огт бодож байсангүй. Алуурчны сонгож хороосон хохирогчдод нэг төрлийн хэв шинж байсан. Гэхдээ Райли хүч нэмэгдүүлсэн хамгаалалттай шоронд олон жилийн турш хоригдож суухдаа хүмүүсийн зан төлвийг судалж байсан айдас төрүүлэм царайтай Хатчерын болгоомжлолоос илүү зүйлийг мэдэж байлаа.
Албани хотын ХМТ-ны энэхүү тусгай хамгаалалттай байранд сууж буй ажилтан нарт аюул нүүрлэнэ гэдэг түүнд боломжгүй санагдсан ч яагаад ч юм Эжин Фиск эдгээр ширээний ард сууж буй ажилтнуудын нэгийг хорооход бэлэн хаа нэгтээ нуугдсан юм шиг бодогдоод байв.
Танхимд хүмүүсийн утсааар ярилцах дуу тасралтгүй дүнгэнэж сонсогдоно. Райли утсаар дөнгөж ярьж дууссан нэг залуу ажилтан руу очиж
- Юун тухай ярьсан юм бэ? хэмээн асуусанд залуу толгойгоо сэгсрээд
- Соорсид амьдардаг өсвөр насны нэг охин авга ах Жог бидний хайж байгаа хүн мөн гэдэгт итгэлтэй байсан юм. Түүний дүр төрх яг таарсан боловч зарим нэг шинж тэмдэг тохирохгүй байна. Түүнийг ээрч ярьдаг уу гэж асуусан чинь охин үгүй гэж хариулсан. Гэхдээ тэр охин авга ахыгаа шоронд цоожтой сууж байхдаа таарсан зэвүүн новш гэж хэлсэн тул би түүнийг Хүүхэд хамгаалах төв рүү илгээсэн, гэж хэлсэнд Райли залуугийн мөрөн дээр нөхөрсгөөр алгадаад
- Хичээгээрэй. Бид удахгүй юм олж сонсох болно, гэлээ.
Тэрбээр Эжин Фискийг олохын тулд бүх анхаарлаа төвлөрүүлэн ажиллаж суугаа ажилтан нарыг гүйлгэн харлаа. Тэдний хүлээж байсанчлан хэдэн зуун хүн утсаар тасралтгүй мэдээлэл өгсөөр байв. Райли сэжигтэн ээрч ярьдаг талаархи мэдээллийг олон нийтийн сүлжээнд мэдэгдээгүй тул утасны ярианы худал үнэнийг шүүж үзэхэд арай дөхөм болжээ. Утсаар ярьсан хүмүүсийн ихэнх нь " Үгүй, тэр ээрч ярьдаггүй, гэхдээ тэр аймаар хүн" гэж хэлцгээж байв. Бас Хадсон голын хөндий дагуу Форд маркийн автобус давхиж явахыг харсан олон хүн байсан тул тэр бүх мэдээллийг шалгаж үзэх нь маш хүндрэлтэй байлаа. Люси мөн адил нэг өрөөнд ирсэн мэдээллүүдийг хянаж, ялгаж салгахаар толгой өндийх завгүй сууж байв.
Райли Биллийн түр сууж буй өрөө рүү очиж дотогшоо ороод
- Шинэ сонин юм олсон уу? хэмээн асуугаад сандал авч суулаа.
- Үгүй, олдсонгүй. Одоо хүртэл хэдэн хотод хэрэг хийснээ хүлээсэн таван хүн олдсон боловч тэд нарын аль нь ч сэжигтэнтэй тохирохгүй байна.
Райли санаа алдлаа. Хэрвээ би сайн хичээсэн бол энэ цуврал алуурчны бодол санаанд нэвтэрч чадах байсан юм хэмээн тэр боджээ. Гэвч тэр энэ хуурамч гаж донтонгийн тархинд нэвтэрч чадаагүй. Энэ залуу юу боддог юм бол?
Люси хаалгаар толгойгоо цухуйлган
- Бид нэг юм оллоо, хэмээн хэлээд өрөөнд орж ирэв. Тэр их зориг шийдэмгий харагдана.
- Бидний олсон зүйлд сайн, муу мэдээний аль аль нь байгаа гэж би айж байна, гэж тэр үргэлжлүүлэн хэлснээ Райли, Билл хоёрт хуулбар бичигтэй цааснууд өгөөд
- Энэ бол гурван утасны ярианаас буулгаж авсан бичлэгнүүд байгаа юм. Утсаар ярьсан хүмүүс бүгд Албани, Рийдспорт хоёрын дунд байдаг Талмаджид амьдардаг. Тэр хүмүүс бүгд Эжин Оссенжер гэдэг нэртэй нэг хүний тухай ярьсан. Тэр хүн сэжигтний дүр төрхтэй таарч байгаагаас гадна, ээрдэг юм байна, гэж нэмж хэллээ.
Райли хуулбар бичгийг уншаад
- Тэр Форд маркийн бага оврын автобустай гэсэн байна, гэж хэлсэнд Люси
- Тийм ээ. Утсаар ярьсан хүмүүсийн хэн нь ч мэдээ үзэхээс өмнө автобусны дугаарыг анзаарч хараагүй гэнэ. Гэхдээ тэдний хоёр нь машины дугаар Пенсильванийх байсныг санасан, гэв.
- Энэ тэр мөн юм шиг байна гэж Билл хэлээд
- Муу мэдээ нь тэгээд юу юм бэ? хэмээн асуулаа.
Люси ширээнд суув.
- Бид бас Талмаджийн цагдаагийн газраас утасны дуудлага хүлээж авсан. Бидэнтэй холбогдсон хүмүүсийн нэг эхлээд цагдаагийн газар луу ярьсан юм байна. Орон нутгийн цагдаагийн газар SWAT- багтай хамт сэжигнтний гэрт очжээ. Гэтэл Эжин Оссенжер гэртээ байсангүй. Одоо тэр хаана байгааг хэн ч мэдэхгүй байна.
Райли найдвараа алдахыг хүссэнгүй, тэрбээр
- Энэ бол дөнгөж эхлэл. Хэдүүлээ тийшээ даруйхан очицгооё, гэж хэллээ.

* * *
Хагас цагийн дараа Билл, Люси, Райли гурав Хадсон голын баруун эрэг дээр байрладаг Талмаджи хэмээх бяцxан хотод ирлээ. Билл өгсөн хаягийн дагуу хүрч иртэл тэр газрыг аль хэдийн тусгаарласан байх бөгөөд тэнд бас орон нутгийн цагдаагийнхан болон SWAT-багийнхан холхиж харагдана. Тусгаарласан талбайн гадна талд хөрш айлын хүмүүс зогсож байлаа. Бүгд ХМТ-ноос хүн ирэхийг хүлээж буй бололтой.
Мөрдөгчид машинаас бууж байшин руу очлоо. Билл цагдаагийн багийн ахлагчид өөрсдийгөө танилцуулав.
- Бид түүнийг хараандаа авсныг тэр мэдсэн бололтой. Биднийг ирэхэд тэр эндээс явчихсан байсан гэж нэг цагдаа хэллээ.
- Бид байшинг шалгаж үзмээр байна, гэж хэлээд Райли хамтрагч нартайгаа хаалгаар оров. Тэд жижигхэн зочдын өрөөнд орж ирлээ. Байшинд бас нэг хүний унтлагын өрөө, угаалгын өрөө, бас нэг жижигхэн гал тогооны өрөө байлаа. Энд тавьсан тавилгууд энэ байранд хөлсөөр сууж байсан олон хүний гар дамжсан гэдэг нь илт элэгдэж хуучирсан харагдах ажээ.
Райли Люси хоёр байрыг шалган үзэж байтал Билл
- Би зоорь луу орж шалгая, гэж хэлэв.
Байшин ерөнхийдөө цэвэрхэн эмх цэгцтэй харагдах бөгөөд Райли хэдэн тулааны зураг, бас нэг шатсан чийдэн оллоо. Энэ байшин орлого багатай хүнд тохирсон байр гэдгийг Райли анзаарчээ. Унтлагын өрөөний шүүгээнд элэгдэж хуучирсан хэдэн хувцас өлгөсөн харагдана. Тэгтэл Люси гал тогооны өрөөнөөс
- Хөргөгчинд хоол ундны зүйл маш бага байна. Өөр юм алга хэмээн чанга хэллээ.
Райли унтлагын өрөөнөөс гараад зоориноос гарч ирж буй Биллийг олж харав.
- Энэ газар мөн байна. Үүнийг хар даа гэж Билл хэлсэнд Райли, Люси хоёр түүнийг дагалдан жижигхэн модон шатаар доошоо буулаа.
Бетон шалтай шорон шиг жижигхэн өрөөнд тавьсан ор цусанд будагдсаныг харахад алуурчин энд хохирогч нараа гинжилж, номхруулагч цамц өмсгөн хорьж, тамлаж байсан гэдэгт эргэлзэх зүйл байсангүй. Эцсийн эцэст тэд алуурчны амьдарч байсан газрыг олжээ.
- Намайг энд ганцааранг минь ганц минут орхиоч, хэмээн Райли Биллд хэллээ. Түүний юу хэлснийг ойлгосон Билл Люсиг дагуулан гарч зоорины хаалгыг хаав.
Райли зоорийг сайн ажиглаж харлаа. Таазанд хэдэн чийдэн асаалттай байв. Бодвол нутгийн цагдаа нар асаагаад орхисон бололтой. Цонхыг битүүлж хаасан болохоор гэрлийг унтраавал энд тас харанхуй болох нь мэдээж.
Гурван хохирогч эмэгтэй энэ харанхуй зооринд хичнээн удаан хоригдсоныг хэн ч мэдэхгүй. Одоо Райлид сэтгэцийн гажигтай Эжин юу бодож мэдэрдэг байсныг мэдэх боломж гарлаа. Тэр хананд шахаж тавьсан модон ширээн дээр өлгөөтэй мэдээллийн самбарыг олж харав. Тэр хэсэг шүтээнтэй их төстэй харагдаж байлаа. Ширээн дээр нямбайлан өрж тавьсан гутал, хувцас, нэр бичсэн тэмдэг, товч зэрэг зүйлс хохирогч нарын эд зүйлс гэдэгт тэр огт эргэлзсэнгүй. Самбар дээр нас барсан тухай мэдэгдэк, сонины хайчилбарууд, оршуулгын газар дээр авсан гэрэл зурагнуудыг тогтоожээ.
Райли энэ газарт хорогдсон сүнснүүдийг мэдрэхээр амьсгалаа гүнзгий авлаа. Түүний толгойд нэгэн дүр зураг бууж ирэв.
Энэ бол шүтээнээс ч илүү эрхэм нандин газар бололтой.
Энд удаан хоригдож өлсөж цанган, ёолж гиншиж байсан эмэгтэйчүүд алуурчныхаа хараа хяналтан доор ердөө мах, цус, араг яснаас тогтсон төдий зүйл болцгоожээ. Харин тэд нар амиа алдсаны дараа Грекийн домогт өгүүлдэг Фури бурхан шиг өшөө хорслоо авахыг хүссэн эрлэгийн элч нар болж хувирсан.
Алуурчин хохирогч нараасаа авч үлдсэн зүйлсээ өрж тавьсан ширээний дэргэд өгүүлшгүй ихээр шаналан, уйлж хайлдаг байжээ. Тэр хохирогч нартаа хийсэн муу үйлээ засаж залруулж чадахаасаа өнгөрсөн гэдгээ мэддэг байсан.
Өрөөний эсрэг талд урьд нь ажлын ширээ болгож ашиглаж байсан бололтой, хажууд нь зэвэнд идэгдсэн төмөр бэхлэгч бэхэлсэн хуучин ширээ тавьсныг Райли олж харлаа. Ширээний ар талд, хананд багаж өлгөхөд зориулсан олон нүхтэй хоосон самбар өлгөжээ. Энэ ширээнд ч гэсэн өөрийн гэсэн түүхтэй болохыг Райли мэдрээд ширээ рүү дөхөж очин тавцан дээр зурагдсан ормуудыг ажиглаж харлаа. Энэ юуны ором юм бол?
Тэгтэл Райлигийн толгойд ширээн дээр тавьсан гинжний дүрс бууж ирлээ. Алуурчин ширээн дээр гинжнүүдийг эмх цэгцтэй хураасан байх бөгөөд заримдаа гинжээ уртааш нь татаж тавьж байв. Тэр гинжинд эзэндээ хандах мэт хүндэтгэл үзүүлдэг байжээ. Эх нь түүнийг хүүхэд байхад гэртээ гинжилдэг, бас гэлэнмаа нар хүүхэд асрах байранд гинжтэй хаалганы цаана хорьдог байсан тул тэр гинжний мэдэлд бүрэн орчихсон ажээ. Тэр амьдралынхаа туршид тэднийг цуглуулсан. Гинжнүүд түүнийг энд, энэ зоорь луу дуудаж, түүнд зөвлөлгөө, тушаал өгдөг. Алуурчин тэд нарыг дуулгавартай сонсдог ч тэд өөрт нь хохирогч эмэгтэйчүүдийн сүнснүүдийн нэг адил өршөөлгүй ханддаг.
Райли хоёр ширээг ээлжлэн харлаа. Эдгээр ширээнүүд алуурчны өдөр тутмын амьдралыг шийдвэрлэж байдаг шүтээн нь болж байжээ. Нэг нь түүний гэм нүгэл, харуусал, ичгүүртэй байдлыг, нөгөө нь харин түүнийг хүүхэд шиг хүч чадалгүй, сул дорой хэвээрээ байгаа гэдгийг илэрхийлж байлаа. Нэг ширээн дээр олон зүйл тавьсан байхад харин гинж тавьж байсан ширээний тавцан хоосон байв. Энэ ямар учиртай юм бол?
Эжиний туулсан амьдралыг улам сайн мэдэрч харахын тулд Райли амьсгалаа гүнзгий авлаа.
Алуурчин гинжнүүдээ энд орхиж чадахгүй тул тэрбээр бүгдийг авч явсан нь мэдээж. Хэдийгээр тэр гинжнүүдийг үзэн яддаг ч эд нар байхгүй бол түүний амьдрал ямар ч утга учиргүй болно. Тэр бас эдгээр эрхэм нандин шүтээнээ орхиж явсандаа харамсаж, ганцааардаж байгаа. Түүнээс гадна гинжнүүд түүнийг улам тарчилгаж байгаа учир айж мэгдэн, биеэ барьж зоригоо чангалахыг хичээж байгаа.
Тэгтэл Райлигийн дотор нэг бодол төрлөө. Тэр шатаар өгсөж зоорины хаалгыг онгойлговол Билл, Люси хоёр хүлээгээд зогсож байв.
- Бид түүнийг хаанаас олохыг би мэдлээ, гэж Райли тэр хоёрт хэллээ.

_________________
Sakura


Top
   
PostPosted: Nov.01.17 12:13 am 
Offline
Ахмад Гишvvн
Ахмад Гишvvн
User avatar

Joined: Jul.30.06 7:33 am
Posts: 561
Location: Holland
Бүлэг 37

Оршуулгын газар харанхуй чимээ аниргүй байх агаад цэлмэг тэнгэрт гийсэн сар орчин тойрны зам харгуйг сайн гэрэлтүүлж байлаа.
Сарны гэрэл байхад хангалттай, хэмээн Райли дотроо бодлоо. Тэрбээр өөртөө итгэлтэй байгаа ажээ.
Райли далавчаа дэлгэсэн тэнгэрийн элч бүхий том гантиг хөшөөний ард нуугдаж зогсоно. Хөшөө хормойд нь хэдэн булш хэвтэх довцогны орой дээр байрладаг ажээ. Тэдгээр булшны нэг нь дөнгөж өнөө өглөө оршуулсан Карла Листоных билээ.
Райли доор нь байгаа явган хүний зам, булшны чулууг сарны гэрэлд тодхон харж байв. Билл тэр хоёр оршуулгын газар луу ирэхдээ энэ хэдэн булшны баруун талд оройг нь үзүүрлэж хурцалсан төмөр хашаа барьсныг олж харжээ. Райлигийн ард нь нуугдаж буй энэ Тэнгэрийн элчийн хөшөө энэ хашааны дээгүүр өнгийх мэт байрлажээ.
Өнөө өглөө Райли оршуулгын ёслол дээр ирээгүй. Олон нийтийн сувгаар өөрийнх нь тухай ил тод зарласныг мэдсэн Эжин энд ирж зүрхлэхгүй гэдгийг тэр мэдэж байжээ. Харин Билл, Люси хоёр оршуулганд оролцож буй хүмүүсийн дунд компьютероор гаргасан зурагтай адил төстэй хүн байгаа эсэхийг олж мэдэхээр энд ирсэн. Гэвч Райлигийн таамаглаж байснаар алуурчин оршуулгын ёслолын үеэр энд ирээгүй.
Райл өнөө өглөө наашаа ирэхийн оронд Эприлтэй хамт зочид буудалд үлдэж, тэд хамтдаа цагийг хөгжилтэй өнгөрөөсөн бөгөөд тэдний хоорондхи харьцаа илт сайжирсныг тэр мэдэрчээ. Одоо тэд охинтойгоо өсвөр насныханд тохиолддог асуудлын талаар илэн далангүй ярилцах боломжтой болсон бололтой.
Райли өнөө орой нүдээ хурцалж, анхаарлаа төвлөрүүлэх хэрэгтэй байлаа. Одоо харин тэр байвал зохих газраа иржээ. Билл Карла Листоны булшны цаахан талд овоолж тавьсан модны ард нуугджээ.
Райли Эжиний зооринд байхдаа алуурчин энд ирж хохирогчтой салах ёс гүйцэтгэнэ гэдэгт огт эргэлзээгүй. Алуурчны амьдралд тэр хоёр шүтээн хамгийн гол байр суурь эзэлдэг гэдгийг тэр мэдсэн билээ. Одоо алуурчин тэр эрхэм зүйлээ ардаа орхисон болохоор энд уй гашуудлаа тайлах зорилгоор ирэх нь гарцаагүй.
Райли Эжиний зооринд байхдаа алуурчин энд ирж хохирогчтой салах ёс гүйцэтгэнэ гэдэгт огт эргэлзээгүй. Алуурчны амьдралд тэр хоёр шүтээн хамгийн гол байр суурь эзэлдэг гэдгийг тэр мэдсэн билээ. Одоо алуурчин тэр эрхэм зүйлээ ардаа орхисон болохоор энд уй гашуудлаа тайлах зорилгоор ирэх нь гарцаагүй. Тийм учраас энэ ажиллагаанд алдаагүй гүйцэтгэх ёстой. Эжин одоо их болгоомжилж байгаа болохоор оршуулгын газрын эргэн тойронд цагдаа нар байрлуулахын оронд Райли, Билл хоёр энд ирж сэмхэн ажиглахаар тогтжээ. Харин АЛбани дахь албаныхан тэр хоёрын хийх ажиллагааны талаар мэдэж байгаа бөгөөд Эжин болон түүний бага оврын автобусыг ажиглалтанд авахаар хэдэн цагдаа оршуулгын газрын ойролцоо байрлуулсан ажээ. Люси цагдаа нарт заавар зөвлөлгөө өгөхөөр тэд нартай хамт үлдсэн.
Гэнэт чимээ гарахыг Райли сонсоод эргэж харвал нэг хос ойролцоохи зам дээр алхаж явааг олж харав. Тэд бусдын нүднээс далд газар хайж яваа бололтой. Райли хөшөөний ар талаас гарч залуу хос руу очиж мөрдөгчийн тэмдгээ харуулаад, чимээ гаргаж болохгүй гэсэн дохио болгон хуруугаа амандаа ойртуулж тэд нарт харууллаа. Өсвөр насны хүү охин хоёр ихэд цочирдсон харагдана. Мөрдөгч эмэгтэй энд алуурчин барихаар ирснийг ойлгосон юм болов уу? Тэд нар юу гэж бодох нь Райлид огт хамаагүй, харин тэд эндээс аль болох хурдан явах нь чухал байлаа. Хүү охин хоёр дороо эргэж модон дунд орон тэндээс явж одов.
Райли буцаж байраа эзлэн толгойгоороо хүйтэн гантиг хөшөөний далавчийг налж зогслоо. Тэр дахиад Хатчерын хэлсэн үгийг санав.
"Тэр залуугийн сэтгэл маш их шархалж гэмтсэн учраас шархдсан араатнаас ч илүү аюултай".
Райли бас түүний өөрт нь зориулж хэлсэн үгийг саналаа.
"Тэмцэлдэхээ боль".
Хатчер түүний ажилдаа хандах хандлага, эсвэл Биллийг гэсэн сэтэлээ татаж түүнтэй зөвхөн хамтарч ажиллах хэрэгтэй гэсэн бодлынх нь талаар хэлсэн байж ч болно. Гэхдээ Хатчер яг юуны талаар хэлснийг тэр хэзээ ч мэдэж чадахгүй биз. Магадгүй энэ талаар мэдэхгүй байсан нь өөрт нь амар байж ч мэдэх юм. Одоо харин энэ тухай бодож байх цаг биш.
Булшны члуунуудын хавьцаа нэг юм хөдлөхийг Райли олж харлаа. Гар чийдэн барьсан эр хүн бололтой нэг хүний сүүмэлзэх сүүдэр сэмхэн мөлхөж байлаа. Райли гар буугаа сугалан хөшөөний ардаас чимээгүй гарч ирэв.
Нөгөө эр Карла Листоны булшин дээр очиж, нэрийг нь шалгахаар гар чийдэнгээ хөшөө рүү тусгаж харснаа булшин дээр хонин нүдэн цэцгийн баглаа тавилаа.
Райлигийн бүх биеэр адреналин тархав. Алуурчин Рийдспорт дахь булшин дээр бас хонин нүдэн цэцэг тавьсныг тэр мэдэж байсан болохоор энэ тэр мөн гэдэг нь гарцаагүй болжээ. Эжин Фиск өөрийнхөө алсан эмэгтэйд гашуудлаа илэрхийлэхээр энд иржээ. Алуурчны царай харагдахгүй байлаа. Райли сэмхэн дөхөж очихоор довцгоос буух үед Эжин чимээ сонссон бололтой гэнэт эргэж харав. Эжин Райлиг олж харангуутаа тэндээс зугтлаа.
Райли түүний араас хөөхөөр гүйх үедээ Биллийг дуудмаар санагдав. Гэвч Билл энд болж байгаа үйл явдлыг харсан нь мэдээж. Райли Эжинийг даган булшнуудыг сүлжин гүйлээ. Алуурчныг хүч чадалгүй, сул дорой нэгэн гэж таамаглаж байсан тэрбээр муур шиг хурдан шаламгай болохыг хараад маш их гайхав. Тэр харанхуйд илүү сайн хардаг юм болов уу хэмээн Райли гүйх замдаа өөрөөсөө асууж байлаа. Тэр алуурчныг гүйцсэн боловч булшны чулуунд тээглэж бараг унах шахав. Райли тэнцвэрээ олоод өндийж харвал алуурчин харагдсангүй. Тэр анирлан сонсохоор чимээ гаргалгүй дороо зогслоо.
Хажуу талд нь чимээ гарсанд Райли эргэж харвал Билл гүйж ирж яваа харагдав. Тэр ч гэсэн алуурчныг хараанаасаа алдсан ажээ. Тэр хоёр хөдлөлгүй дороо зогсон эргэн тойрноо нүд гүйлгэн ажиглав. Тэгтэл тэдний чанх урд чийдэнгийн гэрэл ассанаа дороо унтарлаа. Алуурчин замаа халт харахаар гар чийдэнгээ асаагаад унтраасан бололтой.
Райли, Билл хоёр гэрэл гарсан зүг рүү хар хурдаараа гүйлээ. Райли гүйж явах үед гэнэт нэг бодол толгойд нь орж ирэв. Тэрбээр хүүхэд байхдаа харанхуйд гэрэлтэн харагдах гэрэлт цох барихаар их гүйдэг байжээ. Гэхдээ тэр гэрэлт цох нүд ирмэхийн зуур гэрэлтээд барих завдал өгөлгүй алга болчихдог байж билээ. Тэгтэл Билл хараал хэлэхийг тэр сонсов. Билл хэдэн булш тойруулж барьсан өргөстэй торон хашаа мөргөчихжээ. Райли торон хашааг бараг мөргөх шахсан ч цагийг нь олж зогсоод хашаа даган гүйхэд Билл эсрэг тал руу гүйлээ. Тэднийг татсан торон хашааг тойрон гарч ирэхэд алуурчин ор мөргүй алга болжээ. Тэд нарт өөрсдийнх нь хурдан амьсгаадахаас өөр чимээ сонсогдсонгүй.
- Новш, хэмээн өөрөөс нь холгүй зогсох Биллийн амандаа харахыг Райли сонслоо.
Билл гар утсаа гарган алуурчин зугтаж яваа гэдгийг анхааруулахаар Люси руу утасдав. Тэр хооронд Райли гар чийдэнгээ асаан эргэн тойрноо шалгаж байлаа. Билл утсаар ярьж дуусаад мөн адил хавь ойроо шалгав.
Райли хөшөө, булшны чулуу, бунхны хаалга, моднуудын ар тал гээд орчны газрыг нэгд нэгэнгүй нэгжсээр эцэст нь Биллийн хамт машины хоосон зогсоол дээр хүрч ирлээ. Биллийн гар хашааны өргөсөнд урагдаж, шархнаас нь цус дусалж байв.
- Өөдгүй новш, хэмээн Билл уурсан хараал урсгаснаа
- Гэхдээ хотоор дүүрэн цагдаа нар байгаа болохоор тэр эндээс холдож чадахгүй, гэлээ.
Гэвч Райли өөр бодолтой байв. Алуурчинд одоо тэдний ажиллагаа алуурчинд илэрхий болсон. Түүнээс гадна тэр автобусаа ойрхон газар тавьсан байж таарна. Харанхуйд эргэлдэн нисэх гэрэлт цохыг барихад ямар хэцүү байсныг Райли дахиад саналаа.
- Үгүй, хэмээн тэр Биллд хандан хэлээд, амьсгалаа гаргасны дараа
- Бид түүнийг алдчихсан, гэж нэмж хэлэв.

_________________
Sakura


Top
   
PostPosted: Nov.02.17 10:46 am 
Offline
Мандах Нарны Туяа Гишvvн
Мандах Нарны Туяа Гишvvн
User avatar

Joined: May.08.11 8:05 pm
Posts: 253
Хүлээж байгаа шүү. Баярлалаа.

_________________
:haha: :hihi: :haha: :hihi:


Top
   
PostPosted: Nov.06.17 10:03 am 
Offline
Мандах Нарны Туяа Гишvvн
Мандах Нарны Туяа Гишvvн
User avatar

Joined: May.08.11 8:05 pm
Posts: 253
iShoogii wrote:
Хүлээж байгаа шүү. Баярлалаа.


Where are u Naraan??? :??:

_________________
:haha: :hihi: :haha: :hihi:


Top
   
PostPosted: Nov.07.17 12:32 pm 
Offline
Хvндэт Гишvvн
Хvндэт Гишvvн

Joined: Jul.17.10 10:06 pm
Posts: 165
Уншиж байгаа шүү , баярлалаа


Top
   
PostPosted: Nov.08.17 10:12 am 
Offline
Өвөг Дээдсийн Сахиус Гишvvн
Өвөг Дээдсийн Сахиус Гишvvн

Joined: May.10.10 2:23 am
Posts: 726
Наран маань яасийн болоо, завгүй байгаан бол уу эсвэл уншихгүй байна гээд урам нь хугараа юу, би л лав бараг өдөр бүр л орж шалгадаг шүү


Top
   
PostPosted: Nov.08.17 8:42 pm 
Offline
Хаанчлагч Гишvvн
Хаанчлагч Гишvvн
User avatar

Joined: Dec.12.03 3:18 pm
Posts: 1167
Location: In the end
Хичээл амарчуул би энд тэндээс нь жоохон жоохон орчуулах юмсан

_________________
PEPPA PIG


Top
   
PostPosted: Nov.11.17 3:39 am 
Offline
Асуулт Самбарын Хvндэт Харуул
User avatar

Joined: Sep.21.09 1:02 pm
Posts: 6305
Location: Энд
Өө манай сэдэв бүүр доошоо гүйчихсэн бна шд. Наран завгүй бгаа бололтой. Цэко шалгалтаа дуусцан муусцан гээд блуу ккк :cheerleader: :cheerleader:

_________________
:wink:


Top
   
PostPosted: Nov.11.17 8:05 pm 
Offline
Хаанчлагч Гишvvн
Хаанчлагч Гишvvн
User avatar

Joined: Dec.12.03 3:18 pm
Posts: 1167
Location: In the end
Маний хичээл нээрээ өчигдөр дууссы шд. Надад гэхдээ 2р ном нь алга, номын санд ч байдаггүй. Хаанаас олох вэ? Олвол ганц бүлэг ч болтугай нэмэрлэе

_________________
PEPPA PIG


Top
   
PostPosted: Nov.11.17 8:29 pm 
Offline
Ахмад Гишvvн
Ахмад Гишvvн
User avatar

Joined: Jul.30.06 7:33 am
Posts: 561
Location: Holland
Бүлэг 38

Нар мандаж, гинжнүүд хоорондоо бувтнаж эхэллээ. Одоо хүртэл уурласаар байгаа гинжнүүд өөрийг нь барьж авна гэдгээс айж эмээсэн Эжин автобусны ард унтахаас зайлсxийж зорчигчдын суудал дээр хоёр дахь шөнөө өнгөрөөж байгаа ажээ.
- Би юу ч хийж чадахгүй гэдгээ та нарт давтаад хэлчихье, гэж тэр нойрмог дуугаар хэлэв.
Гэвч гинжнүүд бувтнахаа зогссонгүй. Тэд нарт одоо өөрөө илчлэгдсэн, гэрт нь цагдаа нар ирж мэдэх учраас тэд нарыг авч гэрээсээ зугтах хэрэгтэй болсноо тайлбарлаад нэмэргүй гэдгийг тэр мэдэж байлаа. Хэрвээ гинжнүүдийг гэрт нь үлдээсэн бол тэд нарт юу тохиолдох байсан бол?
Эжин хөшсөн биенийхээ чилээг гаргахаар суудал дээрээ нааш цааш займчиж хөдөллөө. Өчигдөр орой оршуулганы газраас зугтах үед хамаг хүчээ зарцуулсан тэрбээр одоо хамаг бие нь шархирч өвдөнө. Өөрийгөө хурдан гүйж чадна гэж тэр өөрөө ч мэдээгүй ажээ. Эжин автобусандаа хүрэхийн тулд арын цэцэрлэгүүдийг дайран өнгөрч, хашаануудыг давах зэргээр замдаа тааралдсан саад тотгорыг туулах хэрэг гарчээ. Тэр унаагаа оршуулгын газраас холхон тавих хэрэгтэй гэдгээ мэдэх байсан.
Тэр цагдаа нарын хараанд өртчихгүйн тулд нарийн жижигхэн гудамжнуудыг сүлжин болгоомжтой давхисаар Албанигаас хотын өмнөд хэсгээр гарч чаджээ. Дараа нь тэр нэг мод бут ургасан газар олж, тэнд унатахаар зогсжээ. Эжин одоо эндээс явах ёстой гэдгээ мэдэж байгаа ч харин хаашаа явахаа мэдэхгүй байлаа. Тэрбээр автобусныхаа гадна талыг өөрчилсөн хэдий ч санаа нь зовж айж түгшсээр байжээ. Эжин хэдэн жилийн өмнө ийм өдөр ирж мэднэ хэмээн болгоомжлон Нью-Иоркоос нэг машины дугаар хулгайлж, бас соронзон наалттай чимэглэлүүд захиалж авсан билээ.
Тэр унаагаа цэцэг хүргэдэг мэт харагдуулахын тулд автобусны хоёр талд өнгө бүрийн том цэцэгнүүд нааж, хаалга болгон дээр хуурамч компанийн таних тэмдэг наажээ.
Эжин гэрээсээ авч гарсан хүнс хийсэн цүнхээ авч үзвэл хэдхэн ширхэг цагираган боов үлдсэн харагдана. Тэр боовноос идэж зуур
- Одоо би хаашаа явах вэ? гэж тэр гинжнүүдээсээ асуулаа.
Гэвч тэр гинжнүүдийн харжигнах дуунаас яг юу хэлээд байгааг сайн ойлгосонгүй. Зарим нь түүнийг хойд зүг рүү яв гэж хэлэхэд нөгөө хэсэг нь урагшаа, харин үлдсэн хэсэг нь баруун тийшээ Катскилл рүү яв гэж хэлж байлаа. Гинжнүүд өөр хоорондоо зөрчилдөж байхыг Эжин урьд нь огт харж байгаагүй ажээ. Тэд нар сүүлчийн эмэгтэйгийн хоолойг хэрчиж хороохын оронд хүзүү нь хугарч үхснээс хойш хоорондоо маргалдсаар байгааг хараад Эжин энэ бүхэнд ганцxан би буруутай хэмээн бодлоо.
Эжин модноос гарч нэг тийшээ явахаар автобусаа асаалаа. Овон товон ихтэй газраар явах үед автобус хүчтэй сэгсрэгдэж, гинжнүүдийн хоорондоо харшиж улам чанга чимээ гаргахад
- Та нар одоо юу хүсээд байгаа юм бэ? хэмээн Эжин асуув.
Тэгтэл гэнэт машины дохио хангинаж үүнтэй зэрэгцэн хүчтэй тоормослосноос дугуй хяхтнах чимээ гарлаа. Эжин ч мөн адил тоормослож автобусаа зогсоов. Гинжнүүдийн харчигнах чимээнд сатаарсан тэрбээр урд нь ойртож ирсэн машиныг хараагүй ажээ.
Цочиж сандарсан машины жолооч Эжин рүү ууртай харж байлаа. Эжин автобусныхаа жолоог хажуу тийш нь залж, замаа хөөв. Тэр одоо анхаарлаа жолоо барихад төлөрүүлж, хэдэн байшин, ресторан, шуудангийн конторын хажуугаар өнгөрлөө. Энэ жижигхэн тосгоны оршин суугчид өөрийг нь анзаарч хараагүй гэдэгт тэр найдаж байсан хэдий ч тосгоноос гарч ойгоор хүрээлэгдсэн зам дээр гарсан хойно санаа нь амарчээ.
Гэвч гинжнүүд дахиад урлаж гомдоллож эхэллээ. Тэд нэг юм хүсжээ. Тэд дандаа юм хүсэж, шаардаж байдаг. Хэдэн хормын дараа нэг эмэгтэй зам хөндлөн гарахаар замын хажууд зогсож буй харагдав. Эмэгтэй цагаан хувцас өмссөнийг хараад Эжин түүнийг үйлчлэгч гэж боджээ. Тэр эмэгтэй сувилагч ч юм уу, эсвэл шоронгийн хянагч биш боловч...
- Тэр эмэгтэй? хэмээн Эжин гинжнүүдээс асуусанд тэд зөвшөөрснөө илтгэн чанга бувтнацгаалаа.
Эжин туслах зам руу орж зогсоод мотороо унтраасангүй. Тэрбээр автобуснаасаа бууж, ар талд очиж хаалгаа онгойлгож, хүнд гинжнээс атгаж авлаа. Тэгтэл зам хөндлөн гарч ирсэн эмэгтэй ойртож ирэн
- Танд асуудал гараа юу? хэмээн асуугаад эелдгээр инээмсэглэж
- Энд ойрхон засварын газар... гэснээ гэнэт айж цочирдон царай нь хувьсxийв. Эмэгтэй түүнийг таньжээ. Эмэгтэй тэндээс зугтахаар эргэх мөчид Эжин хүнд гинжээрээ шанаа руу нь хүчтэй цохилоо. Эмэгтэй өвдгөөрөө нахисxийн сөхөрч унахад тэр толгой руу нь дахиад нэг удаа цохив. Аз таарч эмэгтэй жижигхэн биетэй байсан тул Эжин түүнийг автобусандаа амархан чирч оруулаад дараа нь жолооныхоо ард суулаа.
- Та нарыг баярлаж байгаа гэдэгт би найдаж байна, хэмээн тэр гинжнүүдэд хандаж хэлэв.
Гэвч тэндээс хөдлөх үед түүнд дахиад сэтгэлийг нь шаналгасан асуудал гарч ирлээ. Одоо гинжнүүдийн санааг амрааж, тэдэнд эмэгтэйг зовоох боломж олгохын тулд тэр юу хийх ёстой юм бол? Хамгийн түрүүнд гэхэд эмэгтэйг хадгалж хорих газар түүнд байхгүй. Тийм учраас тэр эмэгтэйг хурдан алах хэрэгтэй болжээ. Тэгвэл түүнийг хаана аваачиж алах вэ?
Машин зам модон дундуур сүлжин үргэлжилсээр эцэст нь баруун тийш эргэн, төмөр замыг хөндлөн гарч усан завийн зогсоолд хүрч ирлээ. Зогсоолын дээр барьсан тавцангаас хэдэн хуучин завь бэхэлж тогтоожээ. Тавцангийн дээд талд ган төмрөөр хийсэн зэвэнд идэгдсэн өргөгч цамхагны үлдэгдэл харагдана. Завинуудыг өргөж усанд тавьдаг тэрхүү хуучин өргөгч цамхагийг харсан Эжин өөрийнхөө азтайд итгэж чадахгүй дуу алдан чангаар хөхөрлөө. Хэдийгээр цамхагийг хэрэглээгүй удсан харагдах ч хүрд нь өлгөөтэй байх ажээ. Хүрднээс унжсан урт кабелэн утас газарт хүрчээ. Тэгэхээр эмэгтэйн цогцсыг гэр бүл, хөрш нарт нь харагдахаар тэнд дүүжилж орхиж болно. Эжин одоо үүнийг өдрийн цагаар хийхийн тулд зөвхөн маш их зүрх зориг гаргах хэрэгтэй ажээ.
"Ингэсэн нь ч илүү дээр" хэмээн тэр дотроо бодлоо. Гинжнүүдэд ч гэсэн гүн сэтгэгдэл төрж мэдэх юм.
Ойр хавьд хүн байгаа эсэхийг тандаж мэдэхээр Эжин зогсоолын тавцан руу алхаж очлоо. Тавцан дээр дэвссэн хэд хэдэн мод алга болж, зарим нь хөдөлж байсан тул тэр маш болгоомжтой урагшлах хэрэгтэй болов. Тэрбээр тавцангийн төгсгөл дээр очоод эргэж харлаа. Голын эрэг дээр хэн ч харагдсангүй. Эжин усны гадаргууг ажиглаж харвал Хадсон гол дээр хэдэн завь хөвж харагдах агаад ихэнх нь өөрийг нь харж чадахааргүй хол хөвөх ажээ. Ойрхон хөвж явсан завины эзэн өөр лүү нь найрсагаар гар даллахыг харсан тэрбээр мөн адил гар даллачихаад цаашаа хөвөн завины араас харж зогслоо. Завины хажу бөөрөн дээр СУЗИ хэмээн бичжээ.
Сузи? Завинд яагаад Сузи гэдэг тэр өгдөг байна аа?
Тавцангийн төгсгөл дээр зогсож байсан Эжинд гэнэт нэг хачин бодол төрлөө. Хэрвээ түүнд завь байсан бол, тэр завьтайгаа усан дээр хөвж явсан бол гинжнүүд түүнийг дагаж мөрдөж чадах байсан болов уу? Тэд үүнийг үнэхээр хийж чадах байсан гэж үү?
Тэр усан дээр чөлөөтэй байж мэдэх юм. Эрх чөлөөтэй байх ямар байдгийг Эжин бүр мартчихсан ажээ.
Зогсоолын тавцангаас бэхэлсэн хоёр хуучин завь усны долгионд үл мэдэг дайвалзан хөдөлж харагдана. Тэр эдгээр завины аль нэгнийх нь мотортой хэл амаа ололцож эндээс хөвөн одож, үүрд алга болж чадах юм биш байгаа?
Гэнэт тэр автобусан дотор хүн гиншиж ёолох чимээ гарахыг сонслоо. Эмэгтэй ухаан орсон бололтой. Эжин эмэгтэйд нормхруулагч цамц өмсгөж, гинжээр ороох хэрэгтэй. Дараа нь тэр хамгийн хэцүү зүйлийг гүйцэтгэх ёстой. Гинжнүүд түүнд өөр сонголт үлдээхгүй нь мэдээж.
Тэд Эжинд хэзээ ч өөр сонголт өгч байгаагүй.

_________________
Sakura


Top
   
PostPosted: Nov.11.17 8:32 pm 
Offline
Ахмад Гишvvн
Ахмад Гишvvн
User avatar

Joined: Jul.30.06 7:33 am
Posts: 561
Location: Holland
Хэдэн өдөр нуруугаар хатгуулж өвдөөд маш их хэцүү байлаа. Удаан сууж, босож чадахгүй байсан. Уучлаарай. Цэско орчуулах сонирхолтой байгаа бололтой. Мундаг байна. Гурав дахь номыг орчуулж оруулах юм уу???!!! Тэгвэл чамд пм-ээр өгнө. ккккк. Надад бүх 10 цуврал нь байгаа. Одоо хоёрхон бүлэг үлдсэн болохоор би үүнийг дуусгачихъя.

_________________
Sakura


Top
   
PostPosted: Nov.11.17 10:32 pm 
Offline
Хаанчлагч Гишvvн
Хаанчлагч Гишvvн
User avatar

Joined: Dec.12.03 3:18 pm
Posts: 1167
Location: In the end
naran1962 wrote:
Хэдэн өдөр нуруугаар хатгуулж өвдөөд маш их хэцүү байлаа. Удаан сууж, босож чадахгүй байсан. Уучлаарай. Цэско орчуулах сонирхолтой байгаа бололтой. Мундаг байна. Гурав дахь номыг орчуулж оруулах юм уу???!!! Тэгвэл чамд пм-ээр өгнө. ккккк. Надад бүх 10 цуврал нь байгаа. Одоо хоёрхон бүлэг үлдсэн болохоор би үүнийг дуусгачихъя.


Хэхэ, Наран эгчээ би тан шиг сайн орчуулагч биш шүү, зүгээр сонирхож байгаан. 3г орчуулъя, жоохон удаан явж магад, гэхдээ бас тан шиг орчуулагчийнхаа чадварыг мартахгүй байх асар сонирхолтой байна

_________________
PEPPA PIG


Top
   
PostPosted: Nov.11.17 11:31 pm 
Offline
Ахмад Гишvvн
Ахмад Гишvvн
User avatar

Joined: Jul.30.06 7:33 am
Posts: 561
Location: Holland
Цэско, ямартай ч эгчийгээ үнэлсэнд их баярлалаа. Би орчуулагч биш ш дээ, ккк. 3-ыг e-book -ээр авах уу? эсвel pdf- file аар уу?
Тэгвэл эгч нь 4 дэх номыг орчуулж байя. Чиний дараа оруулж болно биз. ккк

_________________
Sakura


Top
   
PostPosted: Nov.11.17 11:38 pm 
Offline
Хаанчлагч Гишvvн
Хаанчлагч Гишvvн
User avatar

Joined: Dec.12.03 3:18 pm
Posts: 1167
Location: In the end
PDF-р авъя, уншихад арай амар ккк.

_________________
PEPPA PIG


Top
   
PostPosted: Nov.12.17 12:11 am 
Offline
Ахмад Гишvvн
Ахмад Гишvvн
User avatar

Joined: Jul.30.06 7:33 am
Posts: 561
Location: Holland
[quote="Tseko"]PDF-р авъя, уншихад арай амар ккк.[/quote


Blake Pierci "Once graved"
PDF file- aaр явууллаа.

_________________
Sakura


Top
   
Display posts from previous:  Sort by  
Post new topic  Reply to topic  [ 505 posts ]  Go to page Previous 116 17 18 19 20 Next

All times are UTC+09:00


Who is online

Users browsing this forum: No registered users and 3 guests


You cannot post new topics in this forum
You cannot reply to topics in this forum
You cannot edit your posts in this forum
You cannot delete your posts in this forum
You cannot post attachments in this forum

Search for:
Jump to:  

Copyright Asuult.NET © 2000-2015.
Administrative Contact: Khundaga Khurelbaatar [hundaga@hotmail.com]
Tel: 1-888-303-4927, Fax: 1-888-406-2264.
Powered by phpBB © 2000-2015 phpBB Group. Powered by phpBB® Forum Software © phpBB Limited