#AsuultSambar :

МОНГОЛ УЛС МАНДАН БАДРАГ!
It is currently Dec.13.17 1:07 am

All times are UTC+09:00




Post new topic  Reply to topic  [ 507 posts ]  Go to page Previous 114 15 16 17 1820 Next
Author Message
PostPosted: Oct.03.17 6:29 pm 
Offline
Ахмад Гишvvн
Ахмад Гишvvн
User avatar

Joined: Jul.30.06 7:33 am
Posts: 562
Location: Holland
Бүлэг 20

"Арван таван минутын дараа зүүн гар тийшээ эргэнэ үү" хэмээн хэлэх эмэгтэй хүний дуу GPS-ээс гарлаа. Биллийн асаасан зүг чиг заагч аппаратнаас гарах энэ дуу Райлиг тайвшруулж, дотроо бага зэрэг мэдэрч байсан айдсыг нь дарах шиг боллоо. Тэд хөдлөхөөс өмнө Райли газрын зураг дээр явах замаа олж тогтоохыг оролджээ. Энгийн үед тэр замаа амархан олдог боловч энэ удаа нүдэнд нь хорионд байлгаж байгаа Эприлийг Петерсон бамбарын галаар төөнөж буй аймшигтай дүр зураг байн байн харагдаад замаа олоход хүндрэлтэй байв.
Замын эргэлтээр эргэсний дараа тэд гол дээр хөндлөн тавьсан гүүрээр гарлаа, Тэд аль хэдийн Вашингтоны зүүн хойд хэсгийн гүнд орж иржээ.
- Бид ойрхон ирчихсэн байна, гэж Биллийг хэлэхэд
Хаана, юунд ойрхон ирсэн гэж? хэмээн Райли өөрөөсөө асуув.
Гадаа гэгээ ороогүй харанхуй хэвээрээ, бороо үргэлжлэн орсоор байлаа. Эприлийг ямар байдалд хоригдож байгааг Райли мэдэхгүй байгаа ч түүнийг чөлөөлж авахад амаргүй гэдгийг Райли мэдэх байв. Тэрбээр хүч нэмэгдүүлсэн тусгай баг (SWAT-team) -ийг дуудах эсэхээ өөрөөсөө асуулаа. Билл тэр хоёр одоохондоо Брюс Стаунтон хэмээх хүний нэрээр олсон хаяг зөв эсэхийг мэдэхгүй байгаа билээ. Нөгөө талаар энэ бүхэн Эприлийг үхэлд хүргэж ч мэдэх учраас тусгай баг ирж үймээн тарихгүй байх нь зөв байж магадгүй.
Тэр хэрвээ амьд байгаа бол...
Тэсвэр алдахад хүргэсэн энэ бодлоо Райли толгойноосоо зайлуулахыг хичээв. Тийм байх ёсгүй. Энэ худлаа.
"Баруун тийш эргэ. Та хүрэх газраа ирлээ".
- Чөтгөр аваг, хэмээн Биллийн амандаа бувтнахыг сонссон Райли түүний цөхөрч шаналсныг ойлгож байлаа. Энд айл байдаг гэхээр ямар ч байшин байсангүй, харин нэг шөнийн дэлгүүр харагдав. Билл жийпээ зогсоол дээр тавьсаны дараа тэд машинаас бууж шүхрээ дэлгэж барилаа.
- Бид буруу явж том алдаа гаргасан гэж надад бодогдохгүй байна. Хэрвээ тэр энэ хавьд ирж байгаагүй бол хаягийг ингэж ямар ч алдаагүй өгч чадахгүй байсан. Тэр энд байхгүй ч энд ирж байсан гэдгийг би мэдэж байна. Миний бодлоор тэр энд ойрхон байдаг. Эцэст нь тэр бидэнтэй муур хулгана болж тоглохоор шийджээ. Тэр өөрийгөө биднээс илүү ухаантай, бас айхгүй байна гэдгээ бидэнд харуулахыг хүсэж байна. Тийм учраас тэр гэрийнхээ хаягийг биш, харин ойролцоо байдаг газрын хаягийг өгчээ, гэж Райлиг хэлэхэд Билл санаа алдаад
- Дэлгүүр ашгүй онгорхой байна. Хоёулаа тийшээ орж асууя, гэлээ.
- Чи ор. Би энэ хавиар жаахан явж ажиглалт хийе, гэж Райлиг хэлэхэд
- Тэгье, хэмээн Билл хариулаад дэлгүүр лүү оров.
Райли машины зогсоол дээр орчин тойрноо ажиглаж хэсэг зогслоо. Тэд өөр хоорондоо ойрхон баригдсан олон жижигхэн байшинтай дүүрэгт иржээ. Гудамжны эсрэг талд зөвхөн нэг эгнээ байшингууд харагдана. Өдийд, шөнийн цагаар хэд хэдэн байшингийн гэрэл асаалттай байхыг харсан Райли гадаадынхан ажилдаа эртлэн явахаар бодоцгоосон биз хэмээн таамаглаж бодлоо.
Петерсон миний охиныг энэ битүү үүл манан татсан газрын хаана хорьж байгаа юм бол? Хүмүүс нь бие биенээ бараг сайн мэддэг ийм газар байна гэж үү?
Ийм байж таарахгүй.
Гэвч Петерсон түүнийг бүр ч төөрүүлчихээгүй гэж зөн совин нь түүнд хэлээд байв. Петерсон өөрийг нь урхинд оруулахаар нааш нь хөтөлж авчирсан гэдэгт Райли эргэлзэхгүй байлаа.
Билл дэлгүүрээс гарч ирэн тогтоол ус үсчүүлсээр Райли руу хүрч ирээд
- Дэлгүүрийн хүн зурган дээрх хүнийг таньсан. Тэр түүнийг голын дэргэд барилгын талбай дээр харсан гэж байна, гэж хэлэхэд Райли тогтож ядан догдолж
- Хоёулаа тийшээ очиж харъя, гэлээ.
Билл тэр хоёр машиндаа суух үед Билл
- Тэр залуу энэ гудамжаар ор гэж хэлсэн, хэмээн нэмж хэлэв.
Барилгын талбайн ойролцоо цөөхөн хүн амьдардаг бололтой бөгөөд тэнд эмэгтэй хүн тусламж дуудаж хашгирсан ч хэн ч дуулахааргүй хоосон байшинг амархан олж чадахаар ажээ.
Тэд барилгын талбайг тойруулж татсан торон хашааны дэргэд ирэхэд Райли
- Энд зогс, гэж хэллээ.
Билл машинаа зогсоож тэд машинаас буухдаа шүхрээ дэлгэлээ. Хашаан дээр тогтоосон самбар дээр энд шинэ орон сууцны комплекс барьж байгааг дурьджээ. Ойр хавьд нь хэдхэн айлын хувийн байшин харагдана. Райлид энэ газар түүний хоригдож байсан газрыг санагдуулсанд зүрх нь хурдан цохилж эхлэв. Тэрбээр
- Бид ойрхон ирсэн гэж надад бодогдоод байна. Энэ хэр зэрэг тусгаарлагдсан газар болохыг ажигла, гэж Биллд хэлэхэд тэр толгойгоо сэгсэрч
- Мэдэхгүй юм даа, Райли. Шөнийн цагаар энд зөвхөн багаж хэрэгсэлөлж харна биз. Өдрийн цагаар барилгыб ажилчид оволздог байж таарна. Чи энд Петерсоны нуугдсан байж болохоор газар харж байна гэж үү? хэмээн хэллээ.
Райлигийн харж буй гэрэлтүүлэг туссан талбайн энэ хэсэгт нэг ч хүн харагдсангүй.
- Энд хаа нэгтэй шөнийн харуул байх ёстой. Тэр бидэнд зарим нэг юм хэлж өгч магадгүй. Хоёулаа нөгөө талд нь очъё. Бид түүнийг тэндээс олж магадгүй гэж Билл хэлэв.
Тэгтэл Райлид хүүхдүүдийн дуу сонсогдох шиг боллоо. Шөнийн цагаар, бороо орж байхад ийм дуу сонсогдсон нь хачирхалтай байв. Райли эргэж харвал барилгын талбайн ойролцоо хулдаасаар барьсан халхавчны доор хэдэн хүүхэд сууж байлаа.
- Чи тийшээ яв. Би энэ хүүхдүүдтэй ярилцъя гэж Райли хэлэв.
Билл хашааг тойрон холдож явахад Райли тэдгээр өсвөр насны хүүхдүүд рүү дөхөж очлоо. Тэнд, хар, цагаан арьстан, охид хөвгүүд нийлсэн долоон хүүхэд байв. Тэд танхай залуучуудтай адилхан харагдахыг хичээдэг нь өмссөх хувцас зэргээс нь илт мэдэгдэнэ. Тэд бас өвс татацгааж байлаа.
Райли хүүхдүүдэд харуулахаар зурагт хуудсаа цүнхнээсээ гаргаж, улам дөхөж очоод
- Та нар энэ хүнийг харсан уу? хэмээн асуув.
Бусдаасаа арай ахмад харагдах, хүүхдүүдийн ахлагч бололтой нэг хүү Райлигийн дэргэд хүрч ирээд нэг том биетэй хүү рүү нүд ирмэлээ. Том биетэй хүү ард нь гарч зогсоход Райли болгоомжлох хэрэгтэй гэдгээ сайн мэдэж байв.
- Чи хэн бэ? Чи арай цагдаа юм биш биз? гэж нөгөө хүүг асуухад Райли тэмдгээ гаргаж харууллаа. Хүү
- Би мэдсэн юм аа, хэмээн хэлээд хүү уруулаа мушийлгаснаа
- Чи арай биднийг цагдаа нартай ярилцана гэж бодсон юм биш биз? гэж хэлэв.
- Нэг гэмгүй охин сураггүй алга болсон. Охиныг энэ хавьд нэг гаж донтон хорьж байгаа. Магадгүй охин тамлуукж ч байж мэднэ. Хэрвээ би охиныг олж чадахгүй бол тэр удахгүй үхнэ.
Райли дэргэд нь зогсож буй хүүд ойртож зургаа харуулаад
- Чи энэ хүнийг харсан уу? гэж асуухад хүү дахин хүйтнээр мушилзсанаа
- Энэ хүнийг харсан байлаа ч би яагаад чамд хэлэх ёстой гэж? хэмээн хэллээ. Тэгтэл нэг хар арьст охин
- Майшон, чи түүнтэй ингэж харьцах хэрэггүй. Тэр мэндээж энд ганцаараа ирээгүй, гэж анхааруулж хэлэхэд хүү зэрлэгээр хөхөрлөө.
- Тэгээд юу гэж? Бид ямар ч муу юм хийгээгүй. Урд нь зогсох хүү үл мэдэг нүд ирмэхийг харсан Райли тэр ард нь зогсож буй найздаа дохио өглөө гэдгийг мэдээд гялс эргэж том биетэй хүүгийн хутга барьсан гарыг бугуйнаас нь барьж амжив. Гарыг нь хугалж ч мэднэ гэдгийг мэдэж байсан тэрбээр их хүч гаргалгүй хүүгийн гарыг мушгиж ар нуруунд нь барилаа. Өөрт нь халдахыг оролдсон хүү том биетэй, хүч чадалтай ч гэсэн одоогоор хүүхэд хэвээрээ байгаа учраас Райли түүнийг чанга өвтгөхийг хүссэнгүй. Барьцанд орсон хүү өвдсөндөө орь дуу тавин хутгаа алдлаа.
Гэнэтийн явдалд айж цочирдон нүд нь том болчихсон хүүхдүүд Райлиг таг гөлөрч зогсоцгооно.
- Би яагаа ч үгүй шүү дээ! Гарыг минь битгий хугалчих! хэмээн том биетэй хүү хашгирлаа.
Энэ хүү биеэ хамгаалах чадваргүй нэгнийг хэрхэн гэмтээх байсныг бодоод Райлигийн уур дүрсxийн асжээ.
- Ингэсний чинь төлөө би чамайг шорон руу илгээж чадна. Чи тэнд маш удаан суух болно.
Хүүхдүүд машид болгоомжилсон байх бөгөөд нэг хэсэг нь тэндээс хар хурдаараа зугтлаа. Хүү уйлж
- Хатагтай, намайг өршөөгөөч! Би дахиж ингэхгүй! хэмээн ээрч мууран хэлэв.
Эцэст нь Райли энэ хүү түүний мөшгин хайж буй дайсан нь биш гэдгийг санаад гараа суллаж хүүг тавилаа. Суларсан хүү тэндээс ум хумгүй гүйж одов. Райли газраас хутгыг тонгойж аваад урд нь айсандаа хөдөлж чадахгүй зогссоор байгаа хүү рүү харж
- Эндээс зайл, хэмээн ууртай хэллээ.
Хүү ч ухасxийн гүйж одов. Райли тонгоргийг эвхэж цүнхэндээ хийлээ. Тэгтэл нөгөө хар арьст охины дуу гарахыг сонсоод тэр маш их гайхав. Сүүдэрт нуугдаж үлдсэн охин гарч ирээд Райлиг биширсэн харцаар харж зогссоноо.
- Гайхалтай байсан шүү. Би урьд нь ингэж чаддаг эмэгтэй хүнийг харж байгаагүй. Та тэдэнтэй зууралдах хэрэггүй. Тэд чинь нэг муу новшноос цаашгүй амьтад. Таны ярайд байсан охин ямар учиртай юм бэ? гэж хэллээ.
- Тэр миний охин байгаа юм. Охин маань арван дөрөвтэй.
Хэлсэн үг нь охины сэтгэлийг хөндсөн бололтой. Тэр охин Эприлтэй ойролцоо насных ажээ.
- Би зурган дээрх эрэгтэйг харсан. Тэр энэ хавьд амьдардаг юм шиг надад санагдсан.
Охин гараа сунгаж
- Эндээс холгүй тэр зүгт, энэ байшингуудыг өнгөрөөд бараг голын дэргэд нэг жижигхэн байшин байдаг. Түүнийг хамгийн сүүлд харахад тэр нэг том Кадиллак машинаар давхиж явсан, гэж нэмж хэлэв.
Oхины заасан зүг рүү өөрийн эрхгүй алхсан Райлигийн зүрх дэлсэж эхэллээ. Тэрбээр охин руу эргэж хараад
- Нааш ир. Надад заагаад өг, гэхэд охин арагшаа ухрав.
- Өө үгүй, үгүй. Тэгж чадахгүй. Хамгийн сүүлд намайг тэр байшинд ойртож очиход тэр над руу гар буугаа чиглүүлсэн, гэж хэлчихээд охин автобусны буудлыг чиглэн гүйснээ гэнэт зогсож Райли руу эргэж хараад
- Тэр их аймаар новшийн амьтан шүү, гэж хашгирлаа.
Райли "Би сайн мэднэ" хэмээн амандаа аяархан хэлэв.
Тэр жийп рүүгээ буцаж очоод гар чийдэнгээ авлаа. Яг одоо Ремингтон хэрэглэх цаг болсон гэдгийг ч бас Райли сайн мэдэж байв.

_________________
Sakura


Top
   
PostPosted: Oct.03.17 11:20 pm 
Offline
Ахмад Гишvvн
Ахмад Гишvvн
User avatar

Joined: Jul.30.06 7:33 am
Posts: 562
Location: Holland
Бүлэг 21

Тэр намайг алах хэрэггүй ч байж мэдэх юм, гэж Эприл бодлоо.
Би магадгүй үхэж ч мэднэ.
Саравчны доор тас харанхуй, толгой дээр нь байгаа шалан дээр орох борооны ус банзны завсраар дусалж байв. Охины байгаа газрын хөрс хэдэн цагийн турш үе үе орсоор байгаа борооны усанд дэвтэж одоо бүр шалбааг болжээ. Хэдийгээр наймдугаар сарын нэгэн дулаахан шөнө боловч нэвт норсон охин даарсандаа дагжин чичирнэ. Тэр бас өлсөж цангаж байлаа.
Шөнө болсон хойно Петерсон хэдэн удаа саравчны шалан доор мөлхөж орж ирсэн. Тэр нэг гартаа тавагтай идэх юм барьчихаад харин нөгөө гартаа барьсан бамбараа охины урд даллан айлгаж байжээ. Охин идэх юмыг авахаар хоёр ч удаа хүлээстэй гараа сунгахад Петерсон зэрлэгээр хөхөрч байсан.
Петерсоны гарт ээж нь хэрхэн тамлагдаж байсныг Эприл одоо биеэрээ мэдэрчээ. Тэр үед ээж зугтаж чадсан. Би ч гэсэн Петерсоны гарнаас мултарч чадах болов уу?
Бороо орж түүнийг нэг хэсэгтээ охиноос холдуулсан. Петерсон гэртээ байгаа бөгөөд одоо охинд ямар ч чимээ сонсогдохгүй байлаа. Магадгүй тэр унтаж байгаа биз. Тэгэхээр охинд одоо эндээс зугтах боломж гарч байж магадгүй.
Чанга шигдэж орсон синтетик олсонд боогдсон Эприлийн гар хөл бараг мэдээ алджээ. Охин боогдсон цусны эргэлтийг чөлөөлж сэргээхийг оролдож урьдын адил бугуй болон шагайгаа үе үе хөдөлгөж, хооронд нь үрж эхэллээ. Оршсон хөл, гар нь мэдээ орж, олон тооны төмөр зүүгээр хатгуулах мэт өвдөнө.
Эприл модон сараалжин торны хаалганд ойртохоор шавхайн дээр өнхөрлөө. Харанхуйд сайн харахгүй байгаа ч тэр байшингийн урд байдаг модон тавцангийн доор арын буланд хориотой байгаа гэдгээ сайн мэдэж байв. Эприл сараалжны хаалга руу хөлөөрөө хүчтэй тийрсэн боловч нэмэр болсонгүй. Тэр тал их бөх бат ажээ. Петерсон тэр талыг нээгээд буцааж хаахдаа дэгээ ч юм уу эсвэл боолтоор сайн бэхэлдэг бололтой . Эприл гар нь хүлээстэй болохоор сараалжыг дотор талаас нь онгойлгож чадна гэж найдсангүй.
Охин юу ч олж харж чадаагүй тул буцаад байшингийн доорхи бетонон суурь луу өнхөрч очив. Гэнэт тэр модон сараалжны байшинтай ойрхон байдаг тал бат бөх биш байж мэдэх юм, гэж бодлоо. Эприл байшингийн нэг бүдүүн модон баганатай холбож бэхэлсэн сараалжны ирмэгийг тэмтэрч байснаа дараа нь арагшаа гэдийж хөлөө өргөн дээд талын өнцгийг түлхэж үзэв. Охинд сараалжин тор бага зэрэг хөдлөх нь мэдэрлээ. Торны бэхэлгээ энд суларсан байжээ!
Эприл дахиад түлхлээ. Тор сайн хөдлөөгүй ч модны чахрах чимээ гарахыг сонсоод тэр айсандаа дороо хөшчихөв. Петерсон энэ чимээг арай сонсчих юм биш байгаа? Тэр чимээ гарахыг яагаад сонсож чадахгүй гэж? Хэт их айснаас таван мэдрэхгүй нь хурц болсон охинд энэ чимээ бараг чих дөжрөм чанга сонсогдох шиг санагджээ.
Охин оргохыг оролдсон гэж мэдвэл Петерсон юу хийх бол? Юу хийх байлаа ч гэсэн охиныг зовоохоор төлөвлөж байснаас илүү гарна гэж лав байхгүй.
Эприл хөдлөхөө больж чагналаа. Хөлийн чимээ гараагүйг бодоход тэр сонсоогүй бололтой. Тэгсэн ч Эприл одоо болгоомжтой байх хэрэгтэй. Тэр хадааснуудыг бага багаар суллахын тулд сараалжны буланг зангидсан гараараа хүчтэй боловч аяархан түлхэж эхэллээ. Түлхэх бүр торны бэхэлгээ суларч нэг хадаас сугарахыг охин мэдрэв.
Тэр үлдсэн хадааснуудыг нэг нэгээр нь сугаллаа. Хадаас сугарах бүрт чахрах дуу сонсогдсоор. Эцэст нь мод чанга чахрах чимээ гарч, сараалжны нэг тал тэр чигээрээ сулран газарт унав.
Одоо охин нүхнээс гарч болно. Гэхдээ тэр хаашаа, яаж зугтах юм бол?
Төөлүүр хорхой шиг гар хөл нь хүлээстэй Эприл хадаасанд сүлбүүлчихгүйг хичээсээр сараалжнаас мөлхөж гарлаа. Охин хөдлөх бүрт нүүр нь газар болон шавар шавхай болсон зүлгэнд хүрч байсанд тэрбээр нүүр, тохой өвдөг нь шалбарч одоо цус гарч байгаа биз гэж бодов. Гэвч тэр урагшлаад байхаас өөр аргагүй.
Эприл саравчнаас холдсон хойноо орчноо ажиглаж харахаар түр суулаа. Байшингийн цонхоор тусах гэрэл таван метрийн цаахантай зогсож буй бараан өнгийн том машины гялгар төмрөн дээр гялбаж харагдана.Цэцэрлэгт хэдхэн тооны бут ургажээ. Жаахан цаана бас хэдэн мод харагдах боловч охин нэг ч гудамжны гэрэл, гэрэлтэй цонх олж харсангүй. Ойр хавьд машин зам байдаг гэх ямар ч шинж тэмдэг мэдэгдсэнгүй.
Тусламж авч чадах хүн хаанаас олохоо ч мэдэхгүй ганцаархнаа байгаагаа мэдэрсэн хөөрхий охины дотор нь огшоод ирэв. Тэрбээр гиншиж эхлэхээсээ өмнө чадах чинээгээрээ шүд зуулаа. Эприл ийм тохиолдолд ээж юу хийх байсан бол, гэж өөрөөсөө асуусан боловч тэр хариулт олж чадсангүй.
Гэвч ээж нь хичнээн хүнд нөхцөлд орсон бай, хэзээ ч бууж өгөөгүй, бууж өгөх ч үгүй гэдгийг тэр сайн мэднэ. Эприл өөрт нь тусалж чадах хүн олохын тулд нилээн хол явах хэрэгтэй байлаа. Тэгвэл тусламж үзүүлэх хүн ээж рүү нь утасдаж чадна. Тэр үед ээж нь хүч нэмэгдүүлсэн тусгай баг (SWAT-team)- ийг дагуулж ирэн охиноо аварч дараа нь тэр араатныг үүрэнд нь устгах болно. Тэрбээр хуяг, зэвсэгний гялтганахыг нүдэндээ харах шиг санагдав.
Гэвч одоо тэрхүү SWAT-team энд байхгүй болохоор Эприл цаашаа явах хэрэгтэй байлаа. Яг одоо түүнд хаашаа явах нь чухал биш, харин Петерсоноос, энэ байшингаас аль болох хурдан холдох нь хамгийн чухал. Эприл төөлүүр хорхой шиг бие нэг атийлгаж, нэг сунган урагшлахыг хичээн оронд өнхрөх нь илүү амар, хурдан гэж шийдээд өнхрөхөөр хэвтэв.
Яг тэр мөчид харанхуйг зүсэж гэрэл туслаа.Байшингийн урд талд гэрэл ассаныг харсан охины хамаг бие хөшчихөв.
Тэгтэл хаалга онгойж, Петерсон гадагшаа гарч ирэхийг хараад Эприлийн зүрх амаараа гарах шахав.
Тэр намайг сонсчихжээ.
Гэвч Петерсон охиныг хайхаар орчин тойрноо шалгаж харсангүй. Эприл аль болох харагдахгүйг хичээж, газарт наалдаж хэвтлээ. Гэхдээ задгай талбайд хэвтэж байгаа охиныг тэр яагаад олж харахгүй байгаа юм бол? Хэдэн бут охины биений талыг халхалчихсан байжээ. Түүнээс гадна одоо тас харанхуй, бас бороо орж байлаа. Петерсон шатаар уруудаж буухад охин бараг амьсгалахаа болив.
Тэгтэл Петерсон охиныг мэл гайхшруулан өөрөөс нь ганцxан метрийн зайтай өнгөрөн, машиндаа сууж, том гэрлээ тусгаад мотороо асаалаа. Хэрвээ тэр явчихвал зугтах хугацаа гарч мэднэ гэсэн найдвар охин төрөв.
Гэтэл Петерсон хаалгаа онгойлгож, машинаас буулаа. Тэр өөрийг нь олоод харчихжээ, хэмээн бодсон охин үхтлээ айж шүлсээ залгив. Харин Петерсон гэр лүүгээ буцаж алхлаа. Тэр юмаа мартсан бололтой.
Петерсон машиныхаа моторыг асаалттай орхисныг анзаарсан Эприлийн толгойд шинээр зугтах төлөвлөгөө орж ирлээ.
Тэр oдоо машиныг хулгайлж эндээс хурдан зугатах хэрэгтэй! Гэхдээ тэр үүнийг яаж хийх болж байна аа? Охины гар хөл хүлээстэй байгаа.
Гэвч тэр оролдоод үзэх хэрэгтэй. Эприл машин руу өнхөрч очоод дээшээ өндийж, жолоочийн талын хаалгыг онгойлголоо. Тэр суудал руу мөлхөж гараад урд талын цонхоор харав. Гэнэт гар хөл нь хүлээстэй, дээр нь нэг ч удаа машин барьж үзээгүй охинд энэ үнэхээр бодлогогүй алхам мэт санагдлаа. Тэр ядаж шил арчигчийг ч ажиллуулж мэдэхгүй.
Петерсон хэзээ хэзээгүй буцаад ирж мэдэх тул охинд ямар ч сонголт үлдсэнгүй. "Чи үүнийг чадна" хэмээн өөртөө хэлэн охин машины араа гишгүүрийг оролдож эхлэв Тэгтэл машин гэнэт урагшаа ухасxийн хөдөллөө. Эприл хүлээстэй хоёр хөлөөрөө тоормосон дээр гишгэтэл машин тэр дороо зогсчихов.
Би энэ машиныг яаж жолоодох вэ?
Эприл хүлээстэй хоёр гараа жолоон дээр тавиад урдахь замаа харахыг хичээх зуур хөлөө тоормосноос холдуулж хаазан дээр гишгэлээ. Машин хөдөлж урагшаа явж эхлэв. Тэр орж буй бороон дундуур модны дүрс гарч ирэхийг хараад жолоогоо хажуу тийшээ амжиж мушгилаа. Охинд одоо хаашаа явах нь огт хамаагүй болжээ.
Моднууд өнгөрсний дараа Эприл одоо донсолгоо ихтэй задгай талд гарч иржээ. Тэр хөлөө хаазнаас салгасангүй. Нэг хүчтэй донсолгоонд жолоочийн талын хаалга онгойчихов. Охин машинд суух үедээ хаалгыг сайн татаж чадаагүйгээс дутуу хаагдсан байжээ. Тэрбээр одоо хамгаалалтын бүс зүүгээгүй болохоор донсолгоонд машинаас шидэгдчихэж мэдэхээр байлаа.
Эприл донсолгоо ихтэй байгааг ч анзаарах сөхөөгүй хаазаа тултал гишгэтэл машин нисэх мэт хурдаллаа. Гэнэт машины том гэрэлд нэг том мод харагдсан боловч охин тоормосон дээр гишгэж амжсангүй. Машин ургаа модыг хүчтэй мөргөх үед гэнэт нүүрнийх нь урд хамгаалалтын дэр гарч ирэн хүнд гэмтэхээс хамгаалав.
Эприл сэхээ орвол толгой нь дүйрч эргэн, аманд нь цус амтагдаж байлаа. Мотор унтарч машины урд талаас утаа гарч харагдана. Урд талын нэг гэр асаалттай хэвээрээ үлджээ. Эприл машинаас мөлхөж гараад зэрлэг ургамал битүү ургасан овоон дээрээс доошоо өнхөрсөөр нэг гүехэн усны дэргэд бууж ирэв. Тэрбээр өндийж суугаад эргэн тойрноо харлаа.
Машины гэрлийн тусгалд тэр голын эрэг дээр ирснээ мэдэж авав. Голын цаад талын эрэг дээр юу байгааг Эприл зогсолтгүй орсоор байгаа усархаг бороон дунд харж чадсангүй. Эрэг нэг их холгүй харагдах боловч харин ус хэр их гүнзгий юм бол?

_________________
Sakura


Top
   
PostPosted: Oct.04.17 12:38 am 
Offline
Ахмад Гишvvн
Ахмад Гишvvн
User avatar

Joined: Jul.30.06 7:33 am
Posts: 562
Location: Holland
* * *
Хараал идсэн новшийн охин!
Петерсон ийнхүү бодсоор усан бороон дундуур алхалж явна. Тэрбээр гартаа асаалттай гар чийдэн, гар буу хоёр барьжээ. Хэдхэн хормын өмнө машиндаа суугаад явах гэтэл тэр гэртээ гар чийдэнгээ мартсанаа санасан ажээ. Петерсон одоо уанж уй машинаа хаа нэгтээ орхиж хүний анхаарал татахааргүй өөр машин хулгайлахаар төлөвлөсөн билээ. Уул нь яг өдийд бороо орж байхад энэ ажлаа амжуулсан бол сайн байсан юмсанжээ.
Түүнээс гадна айдсандаа хүлэгдсэн охин одоо саравчны доор шалба норчихсон болохоор ямар ч тамиp тэнхээгүй болсон гэж тэрбээр бодож байжээ. Гэнэт тэр араагаа залгах үедээ гар чийдэн хэрэгтэй гэдгийг санаад машины урд хайрцганд үзсэн боловч гар чийдэн олоогүй.
Бүгдийг сайн төлөвлөсөн гэж бодож байсан Петерсон амандаа хараал урсгалаа.
Тэр гэр лүүгээ буцаж явахдаа санааг нь зовоосон зүйл огт байхгүй тул маш тайван байсан. Тэгтэл тэр бас гар чийдэнгээ аваад цэнэг нь суусныг анзаарчээ. Петерсон гал тогооны шургуулга онгичиж шинэ батерей олоод гар чийдэнд хийх үед гаднаас машин хөдлөх чимээ сонсогдов.
Тэр байшингаас хар хурдаараа гүйн гарч ирээд машин нь ойрхон харагдах хоёр модны дундуур гарснаа хоёр тийшээ сүлжин явсаар харанхуйд уусан алга болохыг харав.
Нүдэн дээр нь өрнөж буй энэхүү үйл явдалд Петерсон итгэж чадахгүй байлаа. Тэр саравчны гэрлийг асааж эвдэрсэн модон сараалжны нэг тал шавхайн дунд хэвтэж буйг олж харав. Тэр үед л охин торноос оргон гарч машин хулгайлсныг тэр ойлгожээ.
Тэр ээжтэйгээ их адилхан юм. Охин ээжтэйгээ бүр дэндүү адилхан юм байна.
Тэр харин хүлээсээ тайлж чадсан болов уу? Хүлээсээ тайлсан байлаа гэхэд тэр машин барьж чадах уу? Охин жолооны үнэмлэх авах насанд хүрээгүй гэдгийг Петерсон мэдэж байсан. Гэхдээ тэр жолоо барьж сурсан байж болох юм. Тэгвэл охин хаана ч очиж мэднэ.
Харин шавхайн дундуур гарсан дугуйны мөрийг дагаж явахдаа Петерсон эргэлзэж эхлэв. Охин машин жолоодож мэдэхгүй, тэр замгүй газраар туучиж өнгөрсөн байна. Үгүй ээ, тэр машин жолоодож чадах боловч гар нь хүлээстэй хэвээрээ байгаа юм байна. Тэгэхээр тэр машинаараа хол явж чадахгүй, хаа нэгтээ юм мөргөчихсөн зогсож биз. Петерсон дугуйны мөрөөр орон цааш явлаа. Тэр охиныг удахгүй гартаа оруулах болно.
Тэрбээр уур нь их хүрчээ. Охин хамаг юм баллаад хаячихлаа. Ээж нь мөрөөр нь аль хэдийн орж энд хэзээ хэзээгүй ирэх болсон. Тэр ингэнэ гэдгийг мэдэж байсан. Өөрт нь саад болж замыг нь хөндөлдсөн тэр эмэгтэйг хашраахын тулд Петерсон охиныг нь алж түүнд улам их өвдөлт мэдрүүлж зовооно гэж найдаж байлаа. Охиныхоо үхэлд өөрийгөө буруутгасан тэрбээр Петерсон дээр өөрөө ирж алуулж таарна.
Гэтэл одоо бүх юм дээр доороо орж төлөвлөгөө нь нуржээ. Петерсон ажил нь нурж унахыг ёстой үзэж чаддаггүй ажээ.
Тэрбээр эвдэрсэн машиныг олж хараад машин мөргөлдөх үед охин үхчихээгүй байгаасай хэмээн дотроо залбирав. Петерсон хуруугаа бууны гохон дээр бэлэн тавилаа. Тэр одоо хүлээx хэрэггүй болсон.
Дахиж муур хулгана болж тоглохоо больё. Одоо охиныг алсан нь дээр.

_________________
Sakura


Top
   
PostPosted: Oct.04.17 2:23 am 
Offline
Давамгайлагч Гишvvн
Давамгайлагч Гишvvн

Joined: Feb.27.13 5:20 pm
Posts: 880
Баярлалаа.

_________________
Х Ү С


Top
   
PostPosted: Oct.04.17 3:00 am 
Offline
Асуулт Самбарын Хvндэт Харуул
User avatar

Joined: Sep.21.09 1:02 pm
Posts: 6306
Location: Энд
Ээ энэ Эприл гэж нээрээ сонин юмаа иймэрхүү насандаа уул нь хүүхэд бүр л машин барьж үзэхийг хүсдэггүйн бх даа :col:

Баярлалаа :wd: :wd:

_________________
:wink:


Top
   
PostPosted: Oct.04.17 1:16 pm 
Offline
Мандах Нарны Туяа Гишvvн
Мандах Нарны Туяа Гишvvн
User avatar

Joined: May.08.11 8:05 pm
Posts: 253
Их баярлалаа. Орчуулгын хурдыг нэмэх талаар яриа байсан уу гүү юу? :think:

_________________
:haha: :hihi: :haha: :hihi:


Top
   
PostPosted: Oct.05.17 12:56 am 
Offline
Ахмад Гишvvн
Ахмад Гишvvн
User avatar

Joined: Jul.30.06 7:33 am
Posts: 562
Location: Holland
Бүлэг 22

Жийп машины дэргэд зогсож буй Райли хайрцагнаас Ремингтон 870 12 калибрийг гаргаж ирээд мөрөндөө үүрлээ. Түүнд Ремингтон тийм ч хүнд санагдсангүй. Тэр бас Глокоо гаргаж шалгаж үзсэнээ гэрэнд нь буцааж хийв Энд гудамжны гэрэлтүүлэг сайн байгаа ч удахгүй хэрэг болж мэднэ гэж бодоод гар чийдэнгээ хүрэмнийхээ халаасанд шургууллаа.
Бороо орсоор байгаа ч Райли хоёр гараа чөлөөтэй байлгахын тулд шүхрээ машинд орхилоо.
Бэлэн боллоо, хэмээн бодсон Райли хөмхийгөө зуугаад машины хаалгыг хаалаа. Тэр эргэн тойрноо харсан боловч Биллийг олж харсангүй. Билл шөнийн харуулыг олж уулзахаар барилгын талбайн нөгөө тал руу яваад эргэж ирээгүй ажээ. Райли одоо хэнийг ч хүлээж тэвчихгүй болсон боловч Биллд явсан гэдгээ мэдэгдэх хэрэгтэй байлаа. Тэрбээр гар утсаа гарган зурвас бичив.
"Эприлийн хаана байгааг би мэдсэн. Барилгын талбайг өнгөрөөд баруун талд байгаа. Хурдан ир".
Билл миний араас хэр хурдан ирж чадах бол, хэмээн Райли өөрөөсөө асууснаа тэр хэрвээ шөнийн харуултай ярилцаж байгаа бол зурвасыг шууд уншихгүй байж магадгүй гэж бодоод дахиад нэг зурвас илгээлээ.
"Голын эрэг дээрх ганц байшин".
Райли усан бороон дунд барилгын талбайн хажуугаар хурдан явж өнгөрлөө. Зам өргөсөж, одоо урд нь энд тэндээ хэдэн модтой том задгай талд гарч ирэв. Энд хаа нэгтээ гол байгаа гэдгийг тэр мэдэж байсан ч одоо болтол олж харсангүй.
Тэгтэл замын хажууд нэг гэрэл нь асаалттай жижигхэн байшин харагдав. Хэдхэн минутын өмнө ярилцсан охины хэлснээр бол энэ Петерсоны оромж байж таарна. Райли гар буугаа бэлэн бариад байшинд ойртлоо. Ном ёсоор бол Райли хаалга руу очиж тогшоод ХМТ-ноос ирснээ мэдэгдэх ёстой боловч энд харин тэр хууль үйлчлэхгүй. Тэр эхлээд охиноо олж чөлөөлөх ёстой.
Райли үзэж өнгөрүүлсэн туршлагандаа үндэслэн байшингийн суурийг харахын тулд урд талд очихоор сэмхэн гэтлээ. Тэрбээр Петерсон охиныг нь байшингийн шалан доорхи давчуу хонгилд хорьж байгаа байх хэмээн таамаглаж байжээ. Байшингийн суурийг бетоноор цутгаж хийснийг хараад Райли аль нэг талд ордог газар байх л ёстой гэж бодлоо. Тэр байшинг тойрч сэмхэн гэтэж явсаар жижигхэн саравч олж харав.
Эприл тэнд байгаа.
Райли саравчны доор харагдах нүхний дэргэд модон сараалжны нэг эвдэрсэн хэсэг хэвтэж байхыг харлаа. Тэр гар чийдэнгээ асаан нүхэн дотор гэрэл тусгаж харвал тэнд хэн ч байсангүй, харин нойтон шавран дээрх мөрнөөс харахад саяхан болтол тэнд нэг хүн байжээ. Энэ Эприл байсан.
Тэр одоо хаана байна аа? Эприл зугтсан юм болов уу, эсвэл Петерсон охиноос нэг мөр салж амрахын тулд аваад явсан юм болов уу?
Райлигийн зүрх хурдан цохилж эхэллээ. Тэр одоо хүн харчихна, эсвэл сонсчихно гэж болгоомжлохоо ч больж, тавцан дээр гарч байшингийн цонхоор дотогшоо харлаа. Тэнд хүн харагдсангүй. Райли үүд рүү очиж хаалгыг нь татвал түгжээтэй ажээ. Тэр хаалганы шилийг хага цохиж, гараа оруулаад түгжээг нь онгойлгон, байшинд оров.
Райли Глок буугаа бэлэн бариад байшин доторхийг хурдан самнаж үзлээ. Унтлагын өрөө, угаалгын өрөө, бас зочдын болон гал тогооны өрөө хоосон харагдах боловч гэрлээ асаалттай чигээр нь үлдээснийг бодоход Петерсон эндээс их л яарч гарсан бололтой. Яагаад?
Райли ар талын хаалгыг онгойлгон тавцан дээр гарч ирлээ. Борооны хүч суларчээ. Тэр гар чийдэнгийнхээ гэрэлд нойтон газарт гүн гарсан дугуйны мөр олж харлаа. Дугуйны хос мөр байшингийн дэргэдээс задгай талыг чиглэн хоёр тийшээ муруйж сарийсаар холдон оджээ. Заримдаа дугуйны мөрөн дээр гүн шигдсэн гутлын мөр гарснаас үзвэл Петерсон машины араас явган дагаж явсан бололтой.
Энэ ямар учиртай юм бол? Энд юу болсон юм бэ?
Райли энд удаан зогссонгүй гар буугаа гэрэнд нь хийж, том буугаа мөрнөөсөө буулган гартаа бэлэн барилаа. Хэрвээ тэр Петерсонтой тааралдвал энэ буу эхний сонголт байх болно. Одоо харанхуй байгаа боловч тэр Петерсоныг онож чадна гэдгээ мэдэж байлаа.
Эцэст нь тэр гэрэл олж харав. Райли гэрэлд дөхөж очвол тэнд нэг Кадиллак машин зогсож байлаа. Мод мөргөж зогссон машины нэг том гэрэл нь асаалттай хэвээрээ, жолоочийн талын хаалга онгорхой ажээ. Харин машин дотор хүн байсангүй.
Том гэрэл харанхуйлж харагдах усан дээр туссаныг хараад Райли гол дээр ирсэнээ мэдлээ. Голын эрэг дээр асаалттай гар чийдэнгээр даллаж буй нэг хүнийг олж хараад Райли гар чийдэнгээ унтрааж халаасандаа хийв.
Тэгтэл тэр Эприлийн уйлах дууг сонслоо.
- Өө, битгий л дээ. Гуйж байна!
- Дэндүү оройтсон, нусгай жаал минь, хэмээх танил дуу гарч
- Гиншихээ больж үз! гэж уурсан хашгирлаа.
- Эприл!
Райли өөрийн мэдэлгүй охиныхоо нэрийг дуудаж том алдаа гаргачихжээ. Тэр энд ирсэнээ Петерсонд дэндүү эрт мэдэгдчихлээ. Райли урагшаа алхахдаа бүдэрч эгц налуу руу эгээтэй л уначихсангүй, амжиж тэнцвэрээ олж зогсов. Одоо тэр машины чийдэнгийн гэрэлд Петерсоныг сайн харж байлаа. Петерсон шагайгаар нь татах голын усанд зогсож харагдав. Түүнээс хэдхэн метрийн цаана Эприл гар хөл нь хүлээстэй, биенийх нь тал усан доор орчихсон хэвтэж байлаа.
Петерсон өөрийг нь харсан гэдгийг мэдсэн тэрбээр буугаа бэлэн бариад далан руу болгоомжтой уруудлаа. Петерсон гар буугаа Эприл рүү чиглүүлжээ.
- Мартсан чинь дээр дээ. Өчүүхэн төдий хөдөлбөл бүгд дуусна.
Буугаа өргөж амжихаас өмнө тэр Эприлийг буудчихна гэдгийг мэдсэн тэрбээр зүрх алдав.
- Зэвсгээ буулга, гэж Петерсон тушаалаа.
Эприлийн амь нас дээсэн дөрөөн дээр байгаа болохоор Райлид өөр сонголт байсангүй. Тэр тонгойж буугаа голын эрэг дээр газар тавилаа. Тэгтэл Петерсон гар буугаа Райли руу чиглүүлж буудав. Райли биеийг нь сум нэвтлэхийг хүлээлээ. Гэтэл Петерсоны буу баарчихсан уу, эсвэл сумгүй хоосон байсан уу, юу ч болсонгүй.
Өөрт нь ганцxан секундын хугацааг байгааг ойлгосон Райли гудамжинд таарсан хүүхдээс авсан хутгаа гаргаж тэнийлгээд ухасxийн Петерсон руу үсрэв. Тэр хутгаа Петерсоны аюулхайд дүрэхээр тооцоолсон боловч голын эргийн шавран дээр хальтирч хутга хоёр хавирганы завсар зоогдлоо. Петерсон гэнэт өвдсөндөө орилж, арагшаа ухрахад Райли зоогдсон хутганы ишийг алдчихав. Тэгтэл Петерсон урагшаа ухасxийн Райлиг тэнцвэрээ олж зогсохоос өмнө дээрээс нь дарж уналаа. Райли эргийн хүйтэн гүехэн усанд ар нуруугаараа тэрий хадан унав.
Дараагийн мөчид Райлиг эсэргүүцэж амжихаас өмнө Петерсоны хоёр том бахим гар хоолойг нь багалзуурдлаа. Райлигийн толгой усан доор далд оров. Райлигийн нүд бүрэлзэж, сайн харж чадахгүй байлаа. Амьсгал авч чадахаа больж амиа алдахад ойрхон байгаагаа мэдсэн тэрбээр дороо тонгочиж , өшигчиж эхлэв. Энд, гүехэн усан дотор хэдхэн метрийн цаана байгаа охиныхоо нүдэн дээр боомилогдож үхнэ гэдэг түүнд аймшигтай санагдлаа. Энэ бодол нь Райлид хүч өгөх шиг болов. Эприл тэр хоёр энд үхэх тавилантай хүмүүс биш. Хэрвээ тэр үхчихвэл Эприл ч гэсэн үхнэ гэсэн үг.
Райли загас шиг нааш цааш мурилзан тонгочсоор эцэст нь Петерсоны салтааг өвдгөөрөө цохиж чадлаа. Цохилтын хүч ямар ч эрийг арчаагүй нэгэн болгож чадахаар хангалттай хүчтэй байжээ. Гэвч Райлигийн гайхлыг төрүүлэн Петерсон бууж өгсөнгүй. Тэр гараа ганц мөч сулруулснаа эргээд хоёр дахин илүү хүч гарган хоолойг нь дахиад багалзуурдлаа.
Тэгэхэд л Райли одоо үхнэ гэдгээ мэдэв. Тэр энэ араатныг устгахын тулд чадах бүхнээ хийсэн боловч чадсангүй.
Райли гэнэт нүднийх нь өмнө нэг зүйл хөдлөхийг харлаа. Толгой нь урсгал усан доор байсан тэрбээр бүрэлзэн харагдаж тэр зүйлийг эхлээд өөрийг нь авахаар ирсэн тэнгэрийн элч юм болов уу хэмээн боджээ. Гэтэл тэр Эприл байлаа. Охин Райлигийн бууг олоод бугуйгаараа хүлэгдсэн гараараа бууны гол төмөрнөөс барьжээ. Хөл нь хүлээстэй байсан Эприл өвдөг тохойгоо чулуунд уран байж мөлхсөөр Петерсоны ард хүрч ирж чадсаныг хараад Райли бүр мэл гайхжээ, Тэгтэл охин буугаа өргөснөө доош нь хүчтэй буулгалаа.
Бууны магазин Петерсоны шанаан дээр усан доор ч дуулдахаар тийм чанга тасxийсэн дуу гарган чанга цохьжээ. Петерсон чанга базсан гараа сулруулж арагшаа бүдчин ухарлаа. Тэр дороо өндийж суусан Райли агаар хүчтэй сорж хурдан амьсгалав. Тэрбээр нүүрнийхээ усыг шувтарч арчаад шанаагаа даран арагшаа ухарч буй Петерсон өвдгөн дээрээ суун тусан унахыг харлаа. Петерсоны дэргэд Эприл хийсэн зүйлдээ айж цочирдчихсон, гарнаас нь гулгаж голын эрэг дээр унасан буу руу таг гөлрөн зогсож байв.
Петерсон гэнэт шархтсан араатан мэт архиран Эприл рүү дайрлаа. Тэр охины үснээс зуурч гартаа ороогоод нүүрийг нь доошоо харуулан толгойг нь дарж усанд дүрэв. Охин нь толгойгоо өндийлгөж хүчрэхгүй байсаар хэдхэн хормын дараа үхнэ гэдгийг ойлгосон Райли цочирдлоосоо гарч, ухасxийж босоод голын захаас хурц ирмэгтэй чулуу шүүрч авлаа. Уур хилэн нь шатсан тэрбээр зэрлэг хүн шиг орилж хашгиран Петерсоны дээр үсрэн гарч чулуугаа далайн хамаг хүчээрээ толгой дээр нь буулгав. Петерсон Эприлийг тавилаа. Райл охиноо нуруугаар нь эргүүлтэл Эприл агаараар шуналтай гэгч нь амьсгалав.
Охин нь амьд байсанд санаа нь амарсан тэрбээр Петерсонд дахиж сэргэх боломж олгохгүйн тулд шууд дайралтанд орлоо. Петерсоныг өндийж суухаас өмнө тэр дээр нь мордож амжив. Петерсон дээр нь сууж буй Райлиг шил шиг сүүмийж гөлийсөн нүдээр ширтэж, үлдсэн хамаг хүчээ шавхан дороо тонгочихыг оролдоно. Райли чулууг чичирхийлсээр байгаа хоёр гартаа барин толгой дээрээ өргөлөө. Олон шөнийн турш муу ёрын сүнс шиг өөрийг нь зовоож байсан амьд үхдэл одоо доор нь хэвтэж байв.
Петерсон чөтгөр шиг хүйтнээр инээмсэглэснээ
- Чи намайг алж чадахгүй, хэмээн амнаасаа цус үсчүүлэн хэлээд
- Чи хэрвээ намайг албал бид үүрдийн холбоогоор холбогдох болно, гэлээ,
Петерсонд тамлуулсан бүсгүйчүүдийн тухай, өөрийнхөө тухай, бас охиныхоо тухай бодсон тэрбээр амьсгалаа гүнзгий авснаа өргөсөн чулуугаа хамаг тэнхээгээрээ буулгалаа. Райлид энэ яг дотроо нуугдаж байсан чөтгөрийг зайлуулж, мөрөн дээр нь дарсаар байсан хүнд ачааг аваад хаячихсан мэт мэдрэмж төрүүлэв.
Голын ус бараан өнгийн цусанд будагдаж, энэ удаад нүд нь нээлттэй хэвтэж буй Петерсон үнэхээр үхчихсэн байлаа.
- Ээж!
Хичнээн хугацаа өнгөрснийг ч анзааралгүй Петерсоны дээр өвдгөлж суусаар байсан Райли сэрэх мэт болов. Тэрбээр толгойгоо эргүүлэн дэргэд нь зогсох охиноо олж харлаа. Райли салганан чичрэх гараа сунган Эприлийг тэвэрч аваад уйлж эхлэв.
- Ээж, тэр үхчихсэн.
Райли Петерсоны үхсэн гэдэгт одоо хэр нь итгэж чадахгүй байгаа мэт цогцос руу харлаа.
Тэр үхчихсэн.
Райли ус цалгилах чимээ сонсоод толгойгоо өндийлгөвөл Билл ирж яваа харагдлаа. Өмнө нь улам тодрон харагдах дүр зурганд гайхширсан Билл ойртох тусам алхаагаа удаашруулсаар эцэст нь гар буугаа буулгав. Тэрбээр ам нээх ч тэнхэлгүй болжээ.
Биллийн ар талд, тэнгэрийн хаяанд улбар шар өнгийн зурвас харагдана. . Саяхан энэхүү орчлон хорвоог нар дахиж гийгүүлнэ гэхэд итгэмээргүй юм шиг санагдаж байсан.
Нар удахгүй мандана.

_________________
Sakura


Top
   
PostPosted: Oct.05.17 3:30 am 
Offline
Асуулт Самбарын Хvндэт Харуул
User avatar

Joined: Sep.21.09 1:02 pm
Posts: 6306
Location: Энд
Ёооё за овоо хурдан аллаа шүү. Би ч дахиад л муур хулгана болох вий гэж бодож блаа.

Баярлалаа :wd: :wd:

_________________
:wink:


Top
   
PostPosted: Oct.05.17 7:20 pm 
Offline
Ахмад Гишvvн
Ахмад Гишvvн
User avatar

Joined: Jul.30.06 7:33 am
Posts: 562
Location: Holland
Бүлэг 23

Оршуулганд оролцсон хүмүүс тарж эхлэх үед Люси нэг сэжиг бүхий намхан, туранхай эрийг олж харлаа. Гараа халаасандаа шургуулчихаад толгойгоо гудайлган булшнаас холдож яваа тэр эр огт гунигласан шинжгүй, харин ч инээмсэглэж харагдана.
Люсигийн бүх биенийх нь шар үс босох шиг болов.
Энэ залуу бидний хайж байгаа хүн гарцаагүй мөн.
Люси дороо чимээгүй зогсоод өөрөөс нь хэдхэн метрийн зайтай өнгөрч яваа эрийг сайн ажиглаж харлаа. Тэр залуу үнэхээр огт гунигласан шинжгүй, нүүрэн дээрээ инээмсэглэл тодруулчихсан явааг хараад Люси эргэлзэхээ больж араас нь дагав. Залуугийн мөр овгонон хөдөлж байаагаас харахад тэр уйлсан биш харин инээж байгаагаас гарцаагүй. Люси хэрхэн яриа өдөхөө бодсоноо өөрийгөө шууд ХМТ-ны мөрдөгчийн хувьд танилцуулж асуулт тавъя гэж шийдээд алхаагаа хурдасгав. Одоо энд орон нутгийн цагдаагийнхан байгаа болохоор залуу эндээс зугтаж чадахгүй. Люси мөрдөгчийн тэмдгээ гарган залууг бараг гүйцэж очтол гэр бүлийн бололтой дунд эргэм насны хоёр хүн залуу дээр хүрч очлоо.
- Хью! хэмээн настайвтар эр залууг дуудахад
- Сонин юу байна? гэж эмэгтэй асуув.
Залуу гэр бүлийн хоёр луу инээмсэглэсэн хэвээрээ эргэж харлаа.
- Би зүгээр. Энэ хачин сонсогдож магадгүй ч яагаад ч юм надад зөвхөн Розмари эгчийн хөгжилтэй, тоглоом тохуу хийдэг байсан нь санаанд ороод болдоггүй. Та нар түүний...
Уулзсан хүмүүстэйгээ ярилцсаар холдон яваа эрийн дуу одоо бараг сонсогдохоо болив. Люси одоо нөгөө гурван хүн гунигтай хэдий ч хамтдаа инээмсэглэж явааг хараад мөрдөгчийн тэмдгээ далд хийлээ. Бусдын адил оршуулганы үеэр сайхан дурсамжаа санаад инээмсэглэж явсан залууг саатуулж, өөрийгөө хүнд байдалд оруулаагүйдээ тэр дотроо баяртай байлаа.
Райли Люсид "Оршуулган дээр оч. Тэр хийсэн хэрэгтээ гэмшдэг байж мэдэх учраас оршуулган дээр ирж магадгүй" гэж хэлжээ. Алуурчин энд ирсэн байлаа ч Люси түүнийг олж чадсангүй. Тэр эргэн тойрноо сайн ажиглахаар тойрч явлаа.
Нар гийсэн энэ намуухан өглөө оршуулганд ирсэн хүмүүсийн ихэнх нь тарж явсан боловч хөх өнгийн бүтээлгээр хийсэн асарны доорхи булшны дэргэд Розмари Пиккенсийн ойр дотны хэдxэн хүн үлдэж хоцорсон байлаа.
Люси буруу тооцоолсноо ойлгов. Жижигхэн хотод болж буй оршуулга цомхон болох учраас гэмт хэрэгтнийг амархан илрүүлж чадна гэж тэр бодож байжээ. Оршуулганд ийм олон хүн ирнэ гэж тэр төсөөлөө ч үгүй. Рийдспортод хүмүүс бие биенээ таниад зогсохгүй тэд бас өөр хоорондоо сайн харилцаатай байдаг ажээ.
Люси асар луу буцаж очин авсыг бүхэлд нь хучсан их хэмжээний цэцгийн баглаа руу харж зогсохдоо хохирогч эмэгтэйг алсан хүний нэрийг олъё гэвэл цэцгийн баглаануудыг нэг бүрчлэн шалгах хэрэгтэй хэмээн бодлоо. Аз болж орон нутгийн цагдаагийн газар том дэлгүүрүүдэд хийгдсэн цэцгийн захиалгын мэдээллийг цуглуулсан ажээ. Люси харин энэ хавьд байдаг бүх жижиг цэцгийн дэлгүүр лүү очиж биечлэн шалгахыг хүсэж байлаа. Тэр оршуулгын газраас явахаар зэхэж байтал авсны дэргэд зогсож буй намхан туранхай эр анхаарлыг нь татав. Том хамартай, бас их өтгөн хөмсөгтэй тэр эр талийгаачтай холбоотой байсан юм шиг харагдана.
Энэ залуу арай нөгөө сэжигтэн юм биш биз?
Люси залуу руу дөхөж очлоо. Гэвч тэр уй гашуудаа автсан залуугийн хацрыг даган нулимс урсаж байгааг олж харав. Залуу авснаас холдож явахдаа халааснаасаа салфетка гарган нус нулимсаа арчлаа. Тэрбээр толгойгоо өндийлгөн Люсиг олж харснаа эелдэгхэнээр инээмсэглэж ууттай салфеткан цаасаа гарт нь атгуулчихаад яваад өгөв. Тайвшруулахад ч бэрх уй гашууд автсан залууг харсан Люси тэр яагаад ч гэмт хэрэгтэн байж таарахгүй гэдгийг мэджээ.
Райлиг явснаас хойш ямар ч ахиц гаргаж чадаагүйгээ бодоод Люси өөртөө жаахан гутарлаа. Нутгийн оршин суугчид түүнд туслахыг үнэхээр их хүсэж байсан ч тэд хэргийн мөрдөлтөнд хэрэг болчихоор мэдээлэл олж өгөөгүй. Люси тэднээс хотод үл таних хүн ирсэн эсэх, бас урьд нь харж байгаагүй машин тэрэг харсан эсэхийг асуусан боловч юу ч олж чадсангүй.
Райли сэжигтэй санагдсан бүх зүйлийг шалгах нь мөрдөлтийн ажлын нэг чухал хэсэг гэж хэлнэ гэдгийг тэр мэдэж байлаа.
Одоогоор сэтгэл хөдөлгөж анхаарал татчихаар юмтай огт тааралдсангүй.

_________________
Sakura


Top
   
PostPosted: Oct.06.17 2:31 am 
Offline
Ахмад Гишvvн
Ахмад Гишvvн
User avatar

Joined: Jul.30.06 7:33 am
Posts: 562
Location: Holland
* * *
Тэр өглөө Люси хотын цэцгийн дэлгүүрүүдээр очиж үд болохоос өмнө гурав дахь дэлгүүртээ иржээ. Эхний хоёр дэлгүүрийн эзэд оршуулганд зориулж цэцэг худалдаж авсан бүх худалдан авагчдаа таньж байсан бөгөөд тэд янар нэг гадны хүн огт хараагүй гэж мэдэгдсэн ажээ.
Люси дэлгүүрт орлоо. Энэ дэлгүүр түүний урд нь очсон дэлгүүрүүдтэй адилхан өнөө өглөөний хөл хөдөлгөөн ихтэй завгүй ажлын дараа замбараагүй болсон харагдана. Гэхдээ өмнөх хоёр дэлгүүр энэ дэлгүүртэй адилхан их хэмжээний цэцэг зараагүй байжээ. Дэлгүүрийн худалдагчид Розмарийг сайн таньдаг байсан учраас их шаналсан харагдсан.
Настай эмэгтэй дэлгүүрийн хоосорсон шилэн хоргыг цэвэрлэж байлаа.
- Та энэ дэлгүүрийн эзэн үү? гэж Люсиг асуухад
- Тийм ээ, хэмээн тэр эмэгтэй ядарч цуцсан хоолойгоор хариулав.
Люси мөрдөгчийн тэмдгээ гаргаж харуулаад
- Намайг тусгай мөрдөгч Люси Варгас гэдэг. Би Розмари Пиккенсийг алсан хэргийг мөрдөж байгаа. Би танаас хэдэн асуултанд хариу авахыг хүссэн юм.
- Бололгүй яахав. Би танд юугаар тус болж чадахсан бол?
- Бид сэжигтэй гэсэн болгоныг шалгаж байгаа. Та оршуулганд зориулж цэцэг худалдаж авсан хүмүүсээс хэн нэгэн нь этгээд хачин ааш гаргаж байхыг анзаарсан уу? Эсвэл огт харж байгаагүй хүн ч юм уу.
Эмэгтэй түр бодолхийлж байснаа
- Миний огт мэдэхгүй нэг залуу эр байсан. Тэр бас надад нилээн хачин санагдсан. Би жаахан бодоодохъё гэж хэлээд духаа илж хэсэг зогслоо.
- Өнөөдөр гашуудлын өдөр байсан болохоор өнөө өглөө энд олон хүн байсан. Уул нь тэр залуу надад анзаарагдахгүй өнгөрч болох байсан ч би түүнийг сайн санаж байна. Яагаад гэвэл... өө тийм, одоо би саналаа. Тэр бараг ярьж чадахгүй, аймшигтай ээрч байсан.
Дэлгүүрийн эзэн Люси лангуу руугаа дагуулж очив.
- Залууг ирэхэд дэлгүүр бараг хоосорчихсон байсан. Түүнтэй ярилцахад хүндрэлтэй байсан болохоор тэр цаасан дээр бичсэн. Энд байна, би танд харуулъя.
Эмэгтэй Люсид нэг дэлгүүрийн нэрийн хуудас өглөө. Картны ард талд их гоё гаргацтай "Надад хэдэн ширхэг хонин нүдэн цэцэг өгнө үү" гэж бичсэн байв.
- Аз болж надад хэдэн ширхэг хонин нүдэн цэцэг үлдсэн байсан. Би цэцэгнүүдийг залууд худалдсан.
Люси тэмдэглэлийн дэвтрээ гаргаж мэдээллийг бичиж авлаа.
- Та тэр залуугийн гадна төрхийг дүрсэлж хэлж чадах уу?
Дэлгүүрийн эзэн санахыг хичээн хөмсгөө атируулж бодол болсноо
- Өө үгүй ээ, сайн санахгүй байна. Миний санаж байгаагаар тэр тийм ч өндөр биш, бас залуу хүн байсан. Мэдээж тэр бас айхтар ээрч ярьдаг юм байна лээ.
- Та хичээгээд үзээч.
Эмэгтэй дахиад санахыг оролдлоо.
- Надад харамсалтай байна. Өнөөдөр энд маш олон худалдан авагч байсан. Тийм учраас би залууг сайн анзаарч хараагүй. Тэгээд ч би хүний царай тогтоохдоо их муу. Миний санаж байгаа ганц юм гэвэл тэр хүссэн зүйлээ хэлж чадахгүй байсан учраас би бичүүлж авахаар түүнд карт, үзэг хоёр өгсөн.
Жаахан гомдолтой санагдсан ч Люси сэтгэл хөдлөлөө нууж чадлаа.
- Би энэ картыг эд мөрийн баримт болгож авмаар байна.
Цэцэгчин эмэгтэй Люсид картаа өгөөд сайн тусалж чадсангүй хэмээн уучлалт хүсэв. Люси эмэгтэйд талархаж буйгаа хэлээд дэлгүүрээс гарлаа. Тэр тэмдэглэлийн дэвтэр, карт хоёроо далж хийчихээд хэдэн гудамжны цаана тавьсан машин руугаа алхав.
Хонин нүдэн цэцэг худалдаж авсан залуу алуурчин байж мэднэ хэмээн бодсон Люсигийн сэтгэл санаа арай дээрджээ. Олсон картнаас хурууны хээ илэрч мэднэ, бас гараар бичсэн бичгээр зарим юмыг тодруулж ч магадгүй. Люси бас нэг чухал юм мэдэж авсан.
Тэр залуу ээрч ярьдаг.
Люси машин таьсан гудамж руу алхах зуур Райли руу утасдаж өндөөрийн хийсэн ажлаа тайлагнаж зөвлөлгөө авахаар гар утсаа гаргав. Тэр зам хөндлөн гарахаар гудамжны буланд хүрэх үед нэг цагаан өнгийн бага оврын автобус өөр лүү нь маш аяархан ойртож ирэхийг харлаа. Нарны гэрэл автобусны урт талын цонхон дээр тусаж нүдийг нь гялбуулснаас тэр жолоочийн царайг харж чадсангүй.
Люси автобусыг өнгөрүүлэхийн тулд явган хүний зам дээр гарч зогслоо. Гэнэт автобус огцом худалж баруун гар тийш эргэв. Люси цочсон боловч барьж байсан утсаараа зураг дарлаа.
Тэр яасан юм бол?
Бага оврын автобус нэг булангаар эргэж үзэгдэхээ болив.
Люси энэ бүдүүлэг жолоочийг орон нутгийн цагдаагийн газарт утсаар мэдэгдэхийг хүсэж байлаа. Гэвч тэр машин ямар ч зөрчил гаргаагүй, тэгээд ч хурдан давхиагүй байж мэдэх юм. Автобус гэнэт хурдалж булангаар огцом эргэснээс тэр цочсон байж магадгүй.
Тэр ЗША руу утасдахаар гудамж хөндлөн гарч машин руугаа очоод дотор нь суулаа.
- Тусгай мөрдөгч Люси Варгас, хэмээн утасны оператор хэлээд
- Би Нью-Иоркийн Рийдспорт дахь цуврал алуурчны хэрэг дээр ажиллаж байгаа. Намайг Райли Пэйжийн албан тасалгаатай холбож өгнө үү, гэсэнд
- Мөрдөгч Пэйж одоо ЗША дээр байхгүй, гэж хариу хэлэх нь сонсогдов.
- Зүгээр дээ. Надад түүний хувийн утасны дугаар байгаа.
Тэгтэл утасны оператор эмэгтэй
- Та түүнтэй ярихгүй байсан нь дээр, мөрдөгч Варгас. Мөрдөгч Пэйжийг үймүүлж болохгүй, гэлээ.
- Юу болсон юм бэ? Райли шархтчихсан юм биш биз?
- Өршөөгөөрэй. Би илүү юм хэлж болохгүй.
- Бид нэг хэрэг дээр хамтарч ажиллаж байгаа. Тэр зүгээр эсэхийг би мэдэх ёстой.
- Түр хүлээгээрэй.
Хэдэн хормын дараа утасны цаанаас Брент Мередитийн дуу сонсогдлоо.
- Мөрдөгч Варгас уу?
- Тийм ээ. Райли зүгээр үү?
- Тэр зүгээр. Охин нь хулгайлагдсан боловч бүх юм сайнаар дууссан.
- Эприлийг хулгайлсан юм уу? Өө, бурхан минь!
- Тэд охиныг аварч чадсан. Мөрдөгч Пэйж, Жеффрис нар одоо охинтой хамт наашаа ирж яваа.
Дуулсан зүйлдээ мэл гайхаж цочирдсон Люси
- Ойлголоо. Энэ бүгдийг надад хэлж өгсөнд чинь баярлалаа, хэмээн дуржигнуулж хэлэв.
- Чи дараа баримт, тайлангаа өгнө биз. Чамд дуулгачихаар сонин байна уу?
- Би, юу...
Люси эхлээд яагаад утасдах болсноо санахыг хичээлээ.
- Би хэргийн мөрдөлтөнд холбогдолтой байж магадгүй нэг эд мөрийн баримт олсон.
- Би чамайг шинжилгээний лабораторитой холбож өгье.
- Танд баярлалаа.
Люси лаборанттай ярилцах үедээ бүр будилж гүйцсэн байлаа.
- Надад сэжигтний гараараа бичсэн бичигтэй нэг нэрийн хуудас бий. Нэрийн хуудсан дээр хурууны хээ байж магадгүй. Би одоо үүнийг орон нутгийн цагдаагийн газар хүргэж өгнө. Тэднийг хурууны хээ шалгаж үзсэний дараа би та нарт шинжилгээний хариуг явуулна.
- Танд дамжуулах өөр мэдээлэл бий юү?
- Сэжигтэн ээрдэг байж магадгүй.
Лаборант бүгдийг тэмдэглэж авснаа хэлсний дараа Люси утсаа таслав. Тэрбээр дөнгөж сая дарсан зурагны талаар дахиж санасан ч үгүй гар утсаа цүнхэндээ хийлээ.

_________________
Sakura


Top
   
PostPosted: Oct.06.17 9:49 pm 
Offline
Гишvvн
User avatar

Joined: Aug.25.03 11:36 am
Posts: 6403
Баярлалаа :wink:.

_________________
:f01:


Top
   
PostPosted: Oct.07.17 1:40 am 
Offline
Ахмад Гишvvн
Ахмад Гишvvн
User avatar

Joined: Jul.30.06 7:33 am
Posts: 562
Location: Holland
Бүлэг 24

Бага оврын автобусны жолооч жолоогоо огцом мушгиж булангаар эргэхэд зорчигчдын суудал дээр овоолж тавьсан гинжнүүд хоорондоо харшилдаж дуугарлаа
- Чимээгүй! хэмээн залуу эр тэдэнд хандаж хэлэв.
Тэгтэл автобус зам дээр таарсан ховилд донсолж гинжнүүд дахиад л харжигнаж дуугарав. Одоо тэд нар залуугийн анхаарлыг өөрсөддөө бүрэн татжээ. Тэрбээр өөрсдийг нь ашиглахгүй бол хүүхэд байхад нь зовоож байсан шиг өөрийг нь хорьж тарчлаана гэж сүрдүүлж байгааг ойлгосон залуу
- Жаахан хүлээчих л дээ, гэж гуйлаа.
Хурд хэтрүүлсэн шалтгаанаар баригдчихаж болохгүй учир одоо хурдаа хасах хэрэгтэй, хэмээн залуу өөртөө хэлэв. Тэрбээр Рийдспортоос хүний анхааралд өртчихөлгүй гарахыг хүсжээ. Гэвч гудамжинд ганцаараа алхаж явсан ХМТ-ны мөрдөгч эмэгтэйг барьж өгнө хэмээн горьдож байсан гинжнүүд одоо маш их уурлачихсан байлаа. Мөрдөгч эмэгтэй араас нь сэмхэн дагаж явсан автобусыг нь анзаарчихсан тул түүнийг мэдэгдэлгүй барих боломжгүй болжээ. Бас тэр эмэгтэй зэвсэгтэй гэдгийг залуу сайн мэдэж байсан.
- Тэр эмэгтэй бидэнд тохирохгүй хүн байсан гэж залуу гинжиндээ хандаж хэллээ.
Замд дахиад ховил таарч гинжнүүд дахиад түүнд гомдоллож үглэж эхлэв.
- Тэр эмэгтэй бол эрх мэдэлтэй нэгэн. Түүнийг оршуулгын газар мөрдөгчийн тэмдгээ ил гаргахыг би харсан. Тэгээд ч тэр дүрэмт хувцас өмсөөгүй байсан. Бид ажлын дүрэмт хувцас өмссөн хүн олмоор байна.
Гинжнүүд уурласан хэвээрээ дахиад л хоорондоо харшилдав.
- Тэр бидний урьд өмнө сонгож байсан эмэгтэйчүүдтэй огт адилгүй, дэндүү залуухан юм байна лээ.
Залуу хотоос гарах замын үлдсэн хэсгийг маш болгоомжтой явж өнгөрлөө. Тэр гинжиндээ хандаж
- Энэ жижигхэн хотоос дахиад нэг эмэгтэй барина гэдэг их эрсдэлтэй. Бүгдээрээ бүр хойшоо, Албани руу явцгаая. Тэнд дүрэмт хувцас өмссөн, нас болон хэв маягаараа бидний сонголтонд тохирох эмэгтэйчүүд зөндөө олон байгаа. Би та нарт таалагдах хүнийг заавал олж өгнө, гэж хэлэв.
Гинжнүүд нэг хэсэгтээ чимээгүй болсонд би тэднийг ятгаж чаджээ, хэмээн залуу дотроо бодлоо. Тэрбээр одоо бүх анхаарлаа Албани хот руу хүрэх хурдны замаар хурдаа хэтрүүлчихэлгүй давхихад төвлөрүүлж чадахаар болжээ. Тэр гинжнүүдэд бусдын анхаарлыг татаж огт болохгүй гэдгийг сайн тайлбарлаж өгсөн. Гэвч гинжнүүд хааяа өөрсдийгөө дэргэд чинь байгаа шүү, бас бид чамд уурласан хэвээрээ гэдгээ залууд сануулахаар өөр хоорондоо аяархан харшилдах чимээ гаргана.
Залуу эр Рийдспортод жаахан зүрх алдаж алдаа гаргасан, харин одоо тэр ийм явдал дахиж гаргахгүй гэж шийджээ.
- Би өөр хүн олно. Тун удахгүй би та нарт өөр хүн олж өгнө, хэмээн тэр гинжнүүдэд амлав.

_________________
Sakura


Top
   
PostPosted: Oct.07.17 6:29 pm 
Offline
Хаанчлагч Гишvvн
Хаанчлагч Гишvvн
User avatar

Joined: Dec.12.03 3:18 pm
Posts: 1168
Location: In the end
Нүдэн дээр өвдөг гарцан, нүд аргаад юм уншихад хэцүү байна. :eek01: :eek01: :eek01: Бас хажуугаар нь хичээл ихтэй, араас нь өндийхгүй байна. :rip: :rip: :rip: Гэхдээ л яадаг ч байсан ийшээ орж ирж номоо уншдаг шүү. :cheerleader: :cheerleader:
Баярлалаа :xi: :xi:

_________________
PEPPA PIG


Top
   
PostPosted: Oct.08.17 4:57 am 
Offline
Асуулт Самбарын Хvндэт Харуул
User avatar

Joined: Sep.21.09 1:02 pm
Posts: 6306
Location: Энд
Цэко нүдээ хайрла аа.

Баярлалаа :wd: :wd:

_________________
:wink:


Top
   
PostPosted: Oct.08.17 10:55 am 
Offline
Өвөг Дээдсийн Сахиус Гишvvн
Өвөг Дээдсийн Сахиус Гишvvн

Joined: May.10.10 2:23 am
Posts: 726
нөгөө гал уснаас ч амьд гарч ирдэг нууцлаг, арга зальтай Петерсон чулуугаар цохиулаад л мажийцнуу, их л өрсөлдөөн, хөөцөлдөөн, тулалдаан болох юм болуу гэж бодож байлаа


Top
   
PostPosted: Oct.08.17 3:53 pm 
Offline
Хаанчлагч Гишvvн
Хаанчлагч Гишvvн
User avatar

Joined: Dec.12.03 3:18 pm
Posts: 1168
Location: In the end
Өчигдөр бас юунаас болсын бүү мэд нуруу татцан. Энэ нуруу, нүд хоёр холбоотой юм шиг хар төрөөд байна. :miya: :miya: Райли бас тэгж бодож байгаа гэсэн :razz: :razz: Гэхдээ л наашаа гамгүй орж ирлээ..нтр

_________________
PEPPA PIG


Top
   
PostPosted: Oct.08.17 3:54 pm 
Offline
¤Pearl
User avatar

Joined: May.28.12 2:30 am
Posts: 3025
ter nre galaas yaj amid garsiin bol
ene bill gj oligtoi ym hhgu nuhur bnaa

_________________
:lol01:


Top
   
PostPosted: Oct.08.17 6:52 pm 
Offline
Ахмад Гишvvн
Ахмад Гишvvн
User avatar

Joined: Jul.30.06 7:33 am
Posts: 562
Location: Holland
Уучлаарай, хоёр гурав хоногоор гэрээсээ гадуур явж байна. Маргааш номоо үргэлжлүүлж оруулна.

_________________
Sakura


Top
   
PostPosted: Oct.09.17 8:14 pm 
Offline
Ахмад Гишvvн
Ахмад Гишvvн
User avatar

Joined: Jul.30.06 7:33 am
Posts: 562
Location: Holland
Бүлэг 25

Райлиг тусгай ажилтан Мередитийн албан тасалгаанд орж ирэхэд
- Би дөнгөж сая чиний тайланг уншлаа, мөрдөгч Пэйж. Чи талархал хүртэх гавьяатай, хэмээн хэлснээ тэр Райлигийн гарыг атгаад
- Үнэнийг хэлэхэд чи аймшигтай харагдаж байна, гэж нэмж хэлэв.
Райли хариуд нь сулхан инээмсэглээд сандал дээр суулаа. Мередитийн зөв. Эцсийн эцэст Петерсоныг устгаж чадсан болохоор тэр гавьяа хүртэх эрхтэй. Одоо тэрбээр юу мэдэрч буйгаа бусдад мэдэгдэхийг хүсээгүй ч ингэж хичээх нь Райлид үнэндээ хэцүү байлаа. Тэр сүүлийн хэдэн цагийн турш биеэ барихыг хамаг чадлаараа оролджээ.
Билл ЗША болон Вашингтоны цагдаагийн газарт Петерсоны үхсэн талаар мэдэгджээ. Тэрбээр шалба норж, шавар шавхай болсон, бас сэтгэл санаа нь хэт их донсолж цочирдсон Райли, Эприл хоёрыг зузаан хөнжлөөр хуччихаад, Квантико руу шууд авч явсан билээ. Райли, Эприл хоёр замын турш бие биенийхээ гомдол цөхрөлийг тайлж тайвшрах гэсэн мэт тэврэлдэж суугаад уйлсаар явжээ.
Билл тэр хоёрын шархыг эмчлүүлэхээр ЗША-ны харьяа эмнэлэг рүү хүргэжээ. Тэднийг халуун усанд орсны дараа сайхан сэтгэлтэй залуу мөрдөгч Эмили Крэйтон одоо өмсөж буй цэвэрхэн хувцсыг авчирч өгчээ. Эприлийг цайны газарт суух хооронд Райли Петерсоны хэргийг бүрэн тайланг бичиж дуусгахын тулд хэдэн цаг зарцуулсан ажээ.
Мередит тайлангийн хуудсыг эргүүлж сууснаа
- Маш сайн ажилласан байна. Чи миний сэтгэлийг хөдөлгөж чадлаа, гэж хэлэхэд
- Баярлалаа, ноёнтон. Петерсоны гарт охин маань байсан болохоор тэр миний гараас мултрах ямар ч боломж байгаагүй, гэж Райли хэлснээ
- Би Нью-Иоркийн хойд хэсэг рүү хэзээ очиж болох вэ? гэж асуулаа.
Мередит хоолойгоо засаад
- Яарах хэрэггүй. Одоо чи хаашаа ч явахгүй, гэв.
- Яагаад? хэмээн Райли гайхан асуулаа.
- Ингэхэд чи сүүлийн үед өөрийгөө толинд харсан уу? Чи маш их ядарсан байна, яагаад гэдэг нь ч тодорхой. Чамд амралт хэрэгтэй. Түүнээс гадна тэнд чиний хэрэг байхгүй.
- Ямар ч эд мөрийн баримт олдоогүй юм уу?
Мередит мөрөө хавчаад
- Нэг юм байгаа ч хэрэгт тус нэмэр болно гэхэд хангалтгүй юм байна лээ. Мөрдөгч Варгас нэг цэцэг худалдагчаас дээр нь алуурчин өөрийн гараар юм бичсэн гэж сэжиглэж байгаа нэг карт олсон. Картан дээрээс цэцэгчний хурууны хээнээс гадна бас нэг хүний хурууны хагас дардас олсон боловч бид хэн гэдгийг нь тогтоож чадахгүй байгаа. Варгас тэнд жаахан эрэл хайгуул хийхээр үлдсэн. Гэхдээ бид түүнийг удахгүй татаж авна, гэж хэлэв.
Тэрбээр сандлынхаа түшлэгийг налж суугаад
- Орон нутгийн цагдаагийн газар сайн ажиллаж байгаа. Тэд хэрвээ чмар нэг шинэ ул мөр, эд мөрийн баримт олбол бидэнд шууд мэдэгдэнэ. Алуурчин харин өөр тийшээ явчихсан биз. Харамсалтай нь түүнийг дахиад хэрэг үйлдэхээс нааш хаана байгааг нь бид мэдэх боломжгүй болчихлоо.
Rайлид дотор нь хоосорчих шиг хачин мэдрэмж төрлөө. Тэрбээр эсэргүүцэхээр
- Гэхдээ ноёнтон... гэтэл Мередит үгийг нь тасалж
- Чи амралтаа авна, мөрдөгч Пэйж. Үүнийг тушаал гэж ойлгоорой, гэж хэлснээ Райлид ойртохоор урагшаа бөхийн түүнийг санаа тавьсан зөөлөн харцаар хараад
- Чи одоо охиндоо бүх анхаарлаа хандуулж халамжлах ёстой Би түүнийг цайны газар харсан. Чи охиныхоо дэргэд байх ёстой, гэж нэмж хэлэв.
Райли Мередитэд дахин талархсанаа хэлж даргынхаа албан тасалгаанаас гарав. Тэрбээр цайны газар луу шууд очвол Эприл гартаа ундааны саваа тас атгаад хий гөлөрчихсөн сууж байлаа. Райлигийн элэг эмтрэх шиг болж, охиныхоо дэргэд очиж суугаад гарыг нь атгав.
- Намайг үнэхээр уучлаарай, хэмээн тэр хэллээ. Райли энэ үгээ мянган удаа давтахад ч бэлэн байжээ. Эприл шүлсээ гүдхийтэл чимээтэй залгилаа.
- Тэр намайг алуурчин гэж хэлсэн.
Райли охиныхоо гарыг чанга атгаад
- Тэр алуурчин байсан. Харин түүнийг бид хоёулаа хамтдаа устгасан. Тэнд чи маш сайн байсан. Чи харин энэ тухай хэзээ ч мартаж болохгүй шүү, гэж хэлэв.
Эприлийн хацрыг дагаж нулимс нь бөмбөрлөө.
- Намайг өнөө шөнө аавын дэргэд битгий үлдээгээрэй. Ер нь намайг тэнд дахиж битгий байлгаач.
Эприл энэ талаар бодсоныг мэдээд Райли эхлээд гайхсан боловч бодоод байхад охиных нь зөв байлаа. Тэд Квантикод дөнгөж ирсний дараа Райли Райн руу утасдаж болсон явдлын тухай ярьжээ. Гэхдээ тэр зарим нэг хэлэхэд ч аймаар зүйлийн талаар түүнд хэлээгүй ажээ. Райн эхлээд маш их цочирдох шиг болсон боловч дараа нь санаа нь амарсан уу яасан, энэ тухай ахиж сонирхож асуугаагүй.
Үгүй, яг одоо Эприлд хэрэгтэй хүн бол Райн биш.
- Хоёулаа гэртээ харина, гэж Райлиг хэлэхэд
- Үгүй ээ, хэмээн амьсгаа нь дээрдсэн Эприл хэлээд
- Тийшээ ч гэсэн очмооргүй байна, гэлээ.
Петерсон тэнд, тэдний гэрт хоёуланг нь сэмхэн мөрдөж байсан болохоор Райли охиныхоо хэлсэн үгийг ойлгож байв. Тэр өөрөө ч гэсэн гэртээ харихаас зүрхшээгээд байжээ. Одоо харин аль хэдийнээс толгойд нь эргэлдээд байсан бодлоо охинтойгоо хуваалцах цаг болжээ гэдгийг Райли сайн ойлголоо.
- Эприл, Би тэндээс нүүе гэж бодож байгаа, гэж түүнийг хэлэхэд Эприлийн сонирхлыг татсан бололтой ээж рүүгээ харав. Райли яриагаа үргэлжлүүлэн
- Би Фредериксбургт байшин худалдаж авч дөнгөнө гэж бодож байна. Тэгвэл бид дахиж хүмүүсээс хол алслагдсан газар байхаа болино. Чи ч гэсэн сургууль, найз нартайгаа ойртож чадна, гэлээ.
Эприл одоо бага зэрэг тайвширсан харагдана.
- Магадгүй Габриэла бидэнтэй хамт амьдарч болох юм. Би энэ талаар одоохондоо түүнээс асуугаагүй байгаа.
Эприл инээмсэглэж байлаа. Охин нь ингэж инээмсэглэхийг Райли хараагүй их уджээ.
- Би түүнээс асуучихъя. Габриэла зөвшөөрнө гэдийг би мэдэж байна, гэж Эприл хэлэв.
Райли инээмсэглээд охиныхоо гарыг дахин чанга атгалаа. Удаан хугацааны турш үргэлжилсэн хүнд асуудлаа зохицуулах зөв шийдвэр гаргасандаа түүний дотор онгойж, сэтгэл нь тайвширчээ. Бас амралтаа авсан тул тэр одоо охинтойгоо хамт цагаа өнгөрөөж чадах болсон. Харин хаашаа явах вэ? Тэд хоёулаа маш их ядарч туйлдсан болохоор тэд сайн амрах хэрэгтэй.
Райлид нэг санаа төрлөө.
- Эприл, хоёулаа Нью-Иорк явж тэнд хэдэн хоног сайхан зугаацаад авъя.
Эприлийн царай гэрэлтээд ирэв.
- Нээрэн үү? Нью-Иорк руу явах гэж үү? Та үнэхээр ингэж шийдсэн үү?
- Тийм ээ, одоо шууд явцгаана. Билл бид хоёрыг онгоцны буудал хүргэж өгнө. Хоёулаа гэртээ очих хэрэггүй, ингээд л явчихъя.
- Гэхдээ би юу өмсөх болж байна аа? гэж Эприл дуу алдаад Эмили Крэйтоны өгсөн цамц жинсэн өмд рүүгээ харлаа. Охиныхоо арван хэдтэй өсвөр насныхны зангаар тавьсан асуултыг сонсоод Райли инээд алдлаа.
- Хувцсанд санаа зовох хэрэггүй. Хэрэгтэй зүйлээ бид худалдаж авах болно. Бид дэлгүүр хэсэж, сайхан буудалд бууна. Бас тоглолт үзэцгээнэ.
- Бид энэ бүгдийг төлж чадах юм уу?
Райли мөрөө хавчаад
- Үгүй, гэхдээ би урьд нь амрахдаа хийж үзээгүй бүхнээ хийe гэж бодож байна. Тийм учраас бид хадгаламжныхаа мөнгөнөөс үүнд зарцуулна. Бидэнд ингэх хангалттай олон шалтгаан байгаа, гэлээ.
Эприл хөөрч догдлон инээд алдсанаа
- Ээж ээ, янзтай! хэмээн хэлэв.
Райлигийн сонсохыг хүсэж байсанчлан Эприл чин сэтгэлээсээ баярлан инээж байлаа.

_________________
Sakura


Last edited by naran1962 on Oct.09.17 11:47 pm, edited 1 time in total.

Top
   
PostPosted: Oct.09.17 10:02 pm 
Offline
Гишvvн
User avatar

Joined: Aug.25.03 11:36 am
Posts: 6403
Баярлалаа. Энд бяцхан алдсан байна шүү :razz:.
naran1962 wrote:
- Чи надад сэтгэлийг хөдөлгөж чадлаа, гэж хэлэхэд
- Чи миний сэтгэлийг хөдөлгөж чадлаа,

_________________
:f01:


Top
   
PostPosted: Oct.09.17 11:43 pm 
Offline
Ахмад Гишvvн
Ахмад Гишvvн
User avatar

Joined: Jul.30.06 7:33 am
Posts: 562
Location: Holland
* * *
Үд дунд өнгөрч байхад Райли, Эприл хоёр Манхатанд байрлах буудлынхаа өмнө таксинаас буулаа. Тэнгэр баганадсан өндөр барилгууд, үй олноороо сүлжилдэн давхилдах олон машиныг хараад Эприлийн сэтгэл хөдөлж, гүн сэтгэгдэл төрсөн гэдэг нь харваас илт байв. Райли охиныхоо харцыг олж хараад бас их баярлажээ.
- Хүүе, ээж ээ! Бид хаанаас нь эхлэх болж байна аа?
Райли инээд алдаад
- Эхлээд бид өөр юм хийнэ. Бид эхлээд хувцас худалдаж авах нь зөв гэж би бодож байна. Чи буудалд бүртгүүлчих үү? гэж хэлэхэд
- Бид одоо шууд дэлгүүр явбал яасан юм бэ? Эмилигийн өгсөн энэ хувцаснууд надад жаахан таалагдахгүй байна, гэж Эприл гуйлаа.
- Жаахан бодоодохъё. Би энд ирээгүй их удсан байна.
Тэдний буудал Төв цэцэрлэгт хүрээлэнгээс хэдхэн гудамжны цаана байрладаг ажээ. Райли Эприлийг дагуулан Долоо дахь Өргөн Чөлөөнөөс Таймс Талбай руу дагуулж явлаа. Хотын төвд барааных нь үнэ хямдхан нилээд хэдэн дэлгүүр байсныг санажээ.
Эхний дэлгүүрт Эприл нэг урт өмд, богино ханцуйтай цамц худалдаж авав. Хотод заавал цэмцгэр үнэтэй хувцас өмсөх шаардлагагүй тул Райли жирийн өмд худалдаж авчээ. Дараагийн дэлгүүрт даашинз өмссөн Эприлийг хараад Райлигийн сэтгэк их хөдлөв. Охин нь одоо жаахан хүүхэд биш, сайхан залуухан хатагтай болжээ.
- Ээж ээ, үүнийг авъя л даа. Энэ үнэхээр гоё юм байна.
Даашинз Эприлд үнэхээр гоё зохиж байлаа. Тэд даашинзнаас гадна өөрсөддөө гутал, цүнх худалдаж авцгаав. Эцэст нь тэд дүүрэн тортой юмаа бариад замдаа хөгжилдсөөр буудал руугаа буцаж явлаа. Тэд буудалд бүртгүүлсний дараа цахилгаан шатаар арван гуравдугаар давхарт байрлах өрөө рүүгээ явцгаав.
Хувцаснуудаа өлгөж дууссан тэд үнэндээ маш их ядарчээ.
- Өнөө орой хоёулаа буудалдаа үлдсэн нь дээр юм шиг байна. Хоёулаа оройн хоолоо өрөөндөө захиалаад идчихье. Маргааш бид жинхэнэ жуулчид шиг аяллаа эхэлнэ гэж Райлиг хэлэхэд
- Сайхан санаа байна, гэж Эприл ээжийнхээ санааг дэмжлээ. Тэрбээр банны өрөөнд оров.
Райли буудлын цонхоор гадагшаа харж зогсохдоо дотроо олон янзын төлөвлөгөө боловсруулж зогслоо. Эндээс хотын энэ хэсэг их үзэсгэлэнтэй харагдах ажээ.
Магадгүй маргааш Бродвэйд үдийн тоглолт үзэж болох юм. Райли ямар тоглолт байгааг харахаар шийдэв.
Охинтойгоо амралтанд хамт хамгийн сүүлд хэзээ явсан билээ? хэмээн бодсон тэрбээр санаа алдлаа. Тэр хэзээнээс сайн сайхан зүйл хийдэг байснаа мартчихсан юм бол? Эприлийг бага байхад Райн тэр хоёр охиноо аваад амралтанд явдаг байсан. Тэд ууланд байрладаг Чинкотэк сууринд очиж зэрлэг одой морь үзэж байжээ.
Харин сүүлийн жилүүдэд тэд юу хийсэн билээ? Хэдэн жилийн өмнө Эприлийг зуны амралттай байхад Райли ажлаасаа хэдэн өдрийн чөлөө авсан боловч Райн ажил ихтэй байсан учраас хамт явч чадаагүй. Тэгэхэд Райли, Эприл хоёр Виржиниагийн далайн эргийн орон сууцанд байр хөлсөлж авчээ. Тэр цагаас хойш тэр хаашаа ч яваагүй.
Эприл Нью-Иорк руу явахыг маш их хүсдэг байсныг Райли мэддэг байсан боловч энэ аялал охиных нь мөрөөдлийг биелүүлж чадах болов уу хэмээн өөрөө асууж байлаа. Дэлгүүрээр хэсэх, аяллаар явах нэриийдлээр дэмий сэлгүүцэх үеийн сэтгэл хөдлөл амархан мартагдах талтай.
Эприл банны өрөөнөөс гарч ирээд орны ирмэг дээр суулаа. Охиных нь харцанд нөгөө л санаа зовсон байдал илрэхийг Райли олж харав.
- Ээж, Би толинд нүүрээ харахаас айгаад байна, гэж Эприлийг хэлэхэд Райли дэргэд нь очиж охиноо тэвэрч суугаад
- Энэ ямар санагддагийг ээж нь сайн мэднэ, хэмээн хэллээ.
Түүнд охин нь яагаад тэгж хэлснийг асуух шаардлагагүй байв. Хөөрхий охины нүүр хөхөрч, энд тэндээ шалбарчихсан байжээ. Шархалсан нүүрээ харах үед Петерсон түүнийг хэрхэн зовоож байсан нь охины санаанд орж сэтгэлийн шарх нь улам сэдрэнэ гэхээс тэр айж байгаа.
Эприл ээжийнхээ мөрийг түшиж суугаад
- Маргааш миний төрсөн өдөр, гэхэд Райли
- Уучлаарай охин минь, гэлээ.
- Үгүй, таныг өөрийгөө буруутгаасай гэж би хүсэхгүй байна. Та надад зөндөө юм худалдаж авч өгсөн. Би үүнийг зүгээр ч нэг хэлсэн юм биш. Маргааш төрсөн өдөр маань боловч...
Эприл санаа алдсанаа үгээ үргэлжлүүлэн
- Яагаад ч юм гэнэт надад энэ огт хамаагүй юм шиг санагдаад байна. Энэ надад огтхон ч сонин санагдахгүй байна, гэв.
- Чиний юу мэдэрч байгааг би мэднэ.
- Би ч гэсэн мэдэж байна.
Тэд нэг хэсэг дуугүй сууцгаалаа. Сүүлчийн энэ хэд хоног тэдний амьдралд маш их юм болж өнгөрчээ! Ажил нь хичнээн чухал болох, бас аюултай болохыг, яагаад ажилдаа бүх анхааарлаа төвлөрүүлэх хэрэгтэй болдгийг охин нь ойлгоно гэдэгт Райли бараг гордлого тасарчихаад байжээ. Одоо харин Эприл энэ бүгдийг сайн ойлгосныг хараад тэрбээр сэтгэл нь өвдөж байлаа.
Райли банны өрөө рүү явах ээлж нь ирэх үед Мередитийн хэлснийг санаад эргэлзэв.
"Чи нүүрээ толинд харсан уу?"
Райли Эприлийн адил толинд нүүрээ хармааргүй байлаа. Тэр толинд хүн амины хэргийн хохирогчдын царай, тэдний сүнс харагдана гэдгээс их айдаг ажээ. Тэр бас өөрийнхөө нүүрэн дээр харахыг хүсээгүй юм байгаа гэдгээс эмээдэг. Райли толинд аюул байнга заналхийлж байдаг энэ орчлонд ганц охиноо өсгөж том болгохыг хичээж буй боловч аж жаргалтай хэвийн амьдрах итгэл найдвараа алдсан нэг эмэгтэйн царайг олж харлаа. Тэнд, гадаа хаа сайгүй аюултай араатнууд хөлхөж байгаа шүү дээ.
Тэр арааатнууд хэн ч байсан, хаана ч байсан бай, тэднийг зогсоох ёстой гэсэн бодол Райлид байнга төрдөг. Хэдийгээр Мередит түүнд анхааруулж хэлсэн ч гэсэн тэр Нью-Иоркийн хойд хэсэгт тэнүүчилж яваа араатны тухай бодохгүй байж чадсангүй.

_________________
Sakura


Top
   
PostPosted: Oct.09.17 11:46 pm 
Offline
Ахмад Гишvvн
Ахмад Гишvvн
User avatar

Joined: Jul.30.06 7:33 am
Posts: 562
Location: Holland
croft wrote:
Баярлалаа. Энд бяцхан алдсан байна шүү :razz:.
naran1962 wrote:
- Чи надад сэтгэлийг хөдөлгөж чадлаа, гэж хэлэхэд
- Чи миний сэтгэлийг хөдөлгөж чадлаа,

хихихи, :frog: Өнөө өглөө орчуулж байгаад орхисон хэсгээ хяналгүй оруулчихжээ. Уучлаарай. Одоо засчихъя.

_________________
Sakura


Top
   
PostPosted: Oct.10.17 2:56 am 
Offline
Асуулт Самбарын Хvндэт Харуул
User avatar

Joined: Sep.21.09 1:02 pm
Posts: 6306
Location: Энд
Ийм зовлонгийн дараа ч угаасаа ойр дотно хүмүүс биш байсан ч нэгддэг л дээ. Гэхдээ Райлиг Нью Йорк явъя гэнгүүт яагаад ч юм гинжит алуурчны байгаа газар луу дөхөхийг хүссэн юм шиг санагдлаа. :??:

Баярлалаа :wd: :wd:

_________________
:wink:


Top
   
PostPosted: Oct.10.17 11:57 pm 
Offline
Ахмад Гишvvн
Ахмад Гишvvн
User avatar

Joined: Jul.30.06 7:33 am
Posts: 562
Location: Holland
Бүлэг 26

Залуу нойрмоглон толгойгоо дохилзуулж суутал зорчигчдын суудал дээр хэвтэж байсан гинжнүүд дахиад гомдоллож гарлаа. Тэр бага оврын автобусаа Албани хотын нэгэн худалдааны төвийн машины зогсоол дээр тавьжээ. Гинжнүүд хоорондоо харшилдаж дуугараагүй ч тэдний гомдоллож үглэхийг залуу сайн сонсож байв. Тэднийг юунд гомдоллоод байгааг тэр сайн мэдэж байлаа. Өчигдөр тэр ХМТ-ны мөрдөгч эмэгтэйг тэдэнд барьж өгөөгүй.
- Тэр эмэгтэйг барьж болохгүй байсан гэж би та нарт хичнээн удаа хэлэх хэрэгтэй юм бэ? гэж залуу уурсан хэлснээ
- Хэрвээ би тэр эмэгтэйг барьсан бол та нар надад лав баярлахгүй байсан. Дараа нь та нар надаас тэр эмэгтэй яагаад дэндүү залуухан байгаа юм бэ, яагаад дүрэмт хувцас өмсөөгүй юм бэ, гээд шалгаагаад унах байсан. Та нар ер нь ганцхан гомдоллож үглэж л чадна, гэлээ.
Тэд бага зэрэг тайвширсан боловч үглэж яншихаа больсонгүй. Гинжнүүд автобусанд бүтэн хорин дөрвөн цагийн турш хамт байгаа боловч залуу одоо хүртэл тэдэнтэй ойлголцож чадахгүй байлаа. Тэд одоо бүр өөрөөр нь тоглоом шоглоом хийж эхэлжээ.
Өчигдөр мөрдөгч эмэгтэйтэй тааралдсаны дараа тэр Албани хот руу зогсолтгүй давхисаар, энэ машины зогсоол руу шууд иржээ. Залуу эндээс эрт орой хэзээ нэгэн цагт хүссэн хүнээ олж чадна гэдгээ мэдэж байлаа. Гэвч бүтэн нэг өдөр өнгөрчихөөд байхад тэр хэнийг ч олсонгүй. Орой худалдааны төв хаасны дараа залуу өглөө эрт зогсоол дээр буцаж ирэхээр шийдэн, автобусаа худалдааны төвөөс нэг гудамжны цаана аваачиж зогсоогоод шалан дээр унтжээ.
Шөнө харанхуй болсон хойно залуу энд дахиад нэг өдрийг өнгөрөөх хэрэг байгаа эсэхдээ бага зэрэг эргэлзсэн ажээ. Гинжнүүд байнга уурлаж гомдоллоод байгаа учраас залууд ч гэсэн биеэ барьж суухад бэрх байлаа. Тэрбээр бас маш их ядарч уур нь хүрч эхэлжээ. Гэвч тэр ийм үед тэвчээр зааж болгоомжтой байх нь маш чухал гэдгийг сайн мэднэ. Залуу бээлийний хайрцагнаас шоколадны хэлтэрхий гаргаж ирэн амандаа хийлээ. Энэ нэг их биш ч, хүч тэнхээ өгөх нь гарцаагүй. Гинжнүүд хориглоод байсан учраас тэр автобуснаас бууж хоол хүнс авч чадаагүй ажээ. Тэгээд ч гинжнүүдийн зөв байлаа. Харуулын байраа орхиод явчихвал тэр хайж буй хүнээ хараанаасаа алдчихаж мэдэх юм. Энд худалдааны төв дээр өдөржингөө залуухан, хүүхэдтэй хүүхэдгүй, гэр бүлийн гээд янз бүрийн хүмүүс ирж очиж, нааш цааш холхих боловч тэр гинжнүүдийн хүсээд байгаа нэг ч хүнийг олж харсангүй.
Тэр шоколадны хэлтэрхийгээ амтархан идлээ. Яг үнэндээ одоо түүнд амьдралд нь хэрэгтэй бүх юм, ялангуяа энэ бага оврын автобус байгаа болохоор өөртөө сэтгэл хангалуун байдаг. Хэдэн жилийн өмнө тэр энэ автобусыг олж авснаас хойш ажлаа амжуулахад нь их тус нэмэр болж байгаа, нойр хүрсэн үед дотор нь унтчихаж болно, бас эмэгтэйчүүдийг тээвэрлэж авч явах боломжийн том зайтай. Түүний барьсан эмэгтэйчүүд энд сүүлчийн удаа нойроо авахыг тэр бас олон удаа харж байсан.
Залуу хүүхэд байхдаа амьдарч байсан гэртээ олон аймшигтай зүйлс амсаж өнгөрүүлсэн болохоор тэр гэрийг орхисондоо огт харамсдаггүй. Тэрбээр шинэ байр олж суурьших хүртлээ энэ автобусандаа амьдарч байхдаа ч баяртай байсан. Тэр арван найм хүрэх үедээ шинэ гэр оронтой болж, хүмүүс ч гэсэн түүнтэй эелдэг харьцдаг болжээ. Залуу хэдэн жилийн турш хэнд ч муу юм хийлгүй нам гүм, тайван амьдарч байсан. Тэгтэл таван жилийн өмнө, анхны хохирогчоо барих үед энэ бүхэн өөрчлөгджээ.
Залуу сүүлчийн шоколадны хэлтэрхийг хүлхэж байхдаа тэр үед яагаад бүх юм буруу эргэчихсэнийг өөрөөсөө асуулаа. Тэр уул нь хэнийг ч алахыг хүсээгүй, тэр бүү хэл гомдоохыг ч хүсдэггүй байсан. Тэр одоо ч гэсэн ийм юм хүсдэггүй.
Магадгүй сэтгэл мэдрэлийн эмнэлгээс гарах үедээ тэр номхруулагч цамцнуудыг хулгайлах хэрэггүй байсан юм. Тэр үед яагаад ч юм энэ цамцнууд хэзээ нэгэн цагт өөрт нь хэрэг болно гэсэн бодол толгойноос нь салдаггүй байжээ. Дараа нь тэр энэ гинжнүүдийг бага багаар хэдэн жилийн турш цуглуулсан билээ.
Одоо харин юу болдог бол? Залуу хэрвээ гинжнүүдэд дахиад нэг эмэгтэй олж өгөхгүй бол тэд хүүхэд байх үеийнх шиг өөрийг нь дийлж барьж хүлэн, дахиж гадаа гаргахгүйн тулд гэрт нь цоожлох болно. Тийм учраас тэр аль болох хурдан гурав дахь хохирогчоо олох хэрэгтэй.
Гэнэт гинжнүүд дуу шуу орон залууд анхаар, хэмээн хэлэх шиг боллоо. Сувилагчийн хувцас өмссөн хоёр эмэгтэй худалдааны төвөөс гарч ирж харагдана. Нэг нь их залуухан, туранхай, харин нөгөө эмэгтэй нь яг тэдний хайж байгаа дунд эргэм насны махлаг тарган эмэгтэй байлаа.
Хoёр эмэгтэй нэг эгнээний цаана тавьсан машин руу очиж тэдний сонгосон эмэгтэй жолооны ард суухыг залуу харав. Тэрбээр автобусаа асааж машины араас дагалаа. Машины араас даган дүүргээс гарах үед залууд ямар нэг юм буруу болоод байгааг анзаарчээ. Тэр энэ эмэгтэйг барьж дөнгөх боловч яагаад ч юм түүнийг барьж болохгүй юм шиг түүнд санагдаад байв. Хариулт нь их энгийн.
Би тэднийг сонгоогүй. Харин тэд намайг сонгосон.
Анх, таван жилийн өмнө Юбанкс хотын дэлгүүрт залуу нэг эмэгтэйд газар унагаасан мөнгийг нь авч өгсөн. Гэтэл эмэгтэй өөрийг нь өдөөн хатгажээ.
- Ямар сайн жаал вэ!
Эмэгтэй өөрийг нь тэнэг жаал шиг дорд үзэх шиг болж, түүний хэлсэн энэ хэдэн үг ээжийг нь, бас гэлэнмаа нарыг санагдуулсан тул тэр биеэ барьж чадаагүй. Рийдспортод амьдардаг байсан эмэгтэй ч мөн адил өөрт нь ингэж хандсан. Хүнсээ худалдаж авахад нь тусалсан тэр эмэгтэй ч гэсэн
- Ямар сайн жаал вэ! гэж хэлсэн.
Тэр хоёр эмэгтэй хэлсэн үгнээсээ болж амь насаа алдсан. Харин энэ эмэгтэй өөрт ь юу ч хэлээгүй. Тэр уул нь бусдад ямар ч шалтгаангүйгээр муу юм хийж чадахгүй. Гэтэл гинжнүүд өөрийг нь өршөөхгүй хэмээн сүрдүүлээд байдаг.
Машин нэг байшингийн урд зогсож, залуу эмэгтэй машинаас буув. Тэрбээр жолооны ард үлдсэн эмэгтэй рүү гар даллаад гэртээ орлоо. Машин цаашаа явахад залуу араас нь дагасан боловч ямар алхам хийх ёстойгоо сайн мэдэхгүй л байв. Тэгтэл гинжнүүд өөрсдийнхөө санааг хэлж зөвлөлгөө өгөхөөр элдвийн юм чалчиж эхлэхэд залуу тэднийг сонсоогүй царайлахыг оролдлоо. Гэвч тэд өөрийг нь энэ хэргийг гүйцэлдүүлж чадна гэдэгт огт итгэхгүй, одоо бүр тушааж эхэлсэнд тэрбээр гинжнүүдэд юу хийж чаддагаа харуулахаар шийдлээ.
Эмэгтэйн машин одоо нэг цэцэрлэгийг огтолж гарсан замаар оров. Залуу араас нь дагах үедээ өөр хэнийг ч олж харсангүй. Энэ ажлаа гүйцэлдүүлэхэд тохиромжтой газар ажээ.
- Энд болох уу? гэж тэр гинжнээс асуухад тэд зөвшөөрөл өгөн хөгжилтэйгөөр шулганалдав. Тэгтэл нилээд цаана, цэцэрлэгийн цаад талд гэрлэн дохио харагдлаа. Гэрлэн дохио ногоон өнгөтэй байсан ч залууг тэнд очих үед гэрэл солигдоно гэж гинжнүүд хэлсэн тул залуу эмэгтэйн машиныг гүйцэж түрүүлэн урд нь гарав. Гэрлэн дохио солигдож шар өнгийн гэрэл асахад залуу улаан гэрэл асахаас өмнө амжиж гарах гэсэн мэт урагшаа ухасxийн давхиснаа гэнэт хүчтэй тоормослож зогслоо. Тэгтэл залуугийн тооцоолж байснаар ард явсан эмэгтэйн машин автобусны араас орж хүчтэй мөргөв. Машин, автобусны аль аль нь нэг их гэмтсэнгүй, залуу ч санасандаа хүрчээ.
Тэр автобусаа замын хажууд зогсоож, гар тоормосоо татчихаад буулаа. Эмэгтэй ч мөн адил ард нь хэдхэн метрийн зайтай зогсоод машинаасаа бууж ирэв. Тэрбээр санаа нь их зовсон шинжтэй харагдана.
Залуу автобусны ард очиж харвал хоёр машин маш бага гэмтсэн харагдав. Тэрбээр эмэгтэйг дэргэд нь ирэхэд юу болсныг тайлбарлаж уучлалт гуйхыг оролдлоо.
- Би.. би... би...
Эмэгтэйн царай залууг өрөвдсөн шинжтэй болж
- Өө, хөөрхий жаал! Мэдээжийн хэрэг, энэ миний буруу байсан. Би даатгалын хуудсаа аваадахъя, гэж хэлэв. Тэр машин руугаа буцаж очин бээлийнийхээ савыг онгойлголоо. Залууд хэрэгтэй байсан уур хилэн нь дүрэлзэн асчээ.
"Өө, хөөрхий жаал!" гэж тэр эмэгтэй хэлсэн.
Тэр одоо өөрийг нь нэг нялх хүүхэд гэж бодсон юм байх даа?
Залуу автобусныхаа ар талын хаалгыг онгойлгож, овоолж тавьсан хүнд гинжээ аваад ар нуруундаа барьж зогслоо. Эмэгтэйг буцаж ирэхэд анхаарлыг нь сарниулахаар машины гэмтсэн хүрээ рүү заав.
- Энэ юу вэ? хэмээн эмэгтэй асуугаад гэмтлийг сайн харахаар урагшаа тонгойход залуу ар дагз руу нь гинжээрээ хүчтэй ороолголоо. Эмэгтэй ухаан алдаж унахдаа яг тааруулсан мэт автобусны шалан дээр толгойгоороо мөргөж унав. Залуу эмэгтэйн хөлнөөс өргөж автобусанд түлхэж оруулаад хаалгаа хаалаа.
Автобус цаашаа хөдлөн явахад гинжнүүд таг дуугүй байцгаана. Яагаад гэдгийг залуу сайн мэдэж байлаа. Залууг гэнэт ингэж бүдүүлэг аашлана гэж бодоогүй байсан тэд жаахан айчихсан ажээ. Тэрбээр өөрийг нь дутуу үнэлж байсан тэдэнд өөрийнхөө хэн болохыг жаахан ч гэсэн харуулж чадлаа.

_________________
Sakura


Last edited by naran1962 on Oct.11.17 10:03 pm, edited 1 time in total.

Top
   
PostPosted: Oct.11.17 11:20 am 
Offline
Өвөг Дээдсийн Сахиус Гишvvн
Өвөг Дээдсийн Сахиус Гишvvн

Joined: May.10.10 2:23 am
Posts: 726
жинхэнэ гажигтай гар, яахаараа юниформтой хүн сонирхдог бнааа


Top
   
PostPosted: Oct.11.17 6:54 pm 
Offline
Ахмад Гишvvн
Ахмад Гишvvн
User avatar

Joined: Jul.30.06 7:33 am
Posts: 562
Location: Holland
* * *
Нэг цагийн дараа тэр гэртээ хүрч ирлээ. Тэрбээр автобусаа ухраан зоориныхоо хаалганд шахаж тавиад ар талынхаа хаалгыг онгойлгов. Эмэгтэй толгойных нь хавьцаа цус тунарчихсан шалан дээр хэвтэж харагдана. Залуу тонгойж эмэгтэй амьсгаатай байгаа эсэхийг шалгавал ашгүй тэр амьсгалж байлаа. Гинжнүүд ямартай ч эмэгтэйг одоохондоо амьд байлгахыг хүсэж байгаа.
Тэр Албани хотоос гарсны дараа эмэгтэйд номхруулагч цамц өмсгөхөөр замын хажууд нэг удаа зогсжээ. Эрт орой нэг цагт эмэгтэй ухаан орох болохоор түүнд энэ цамцыг өмсгөсөн нь дээр гэж гинжнүүд зөвлөжээ. Одоо түүнд эмэгтэйг зооринд оруулах хүндхэн даваа үлджээ. Эмэгтэй бусад эмэгтэйчүүдийг бодвол тарган хүнд, харин өөрөө хүч чадал муутай нэгэн билээ.
Залуу эмэгтэйг автобуснаас газарт татаж унаган, дараа нь гар хөлнөөс нь татаж чангаасаар зоориныхоо хаалганд хүргэж зооринд түлхэж оруулав. Эмэгтэйг бетон шалан дээгүүр өнхрүүлэх үед тэр чанга ёолж байснаа дахиад чимээгүй боллоо. Тэрбээр хамаг хүчээ шавхан ноцолдсоор эмэгтэйг орон дээр гаргаж тавив. Одоо хийх зүйл нь харин их амархан. Эмэгтэйн биеийг гинжээр ороож ортой хамт хүлэх үед гинжнүүд баярласандаа инээж хөхрөлдөж байлаа.
Эмэгтэйг бараг хүлж дуусах үед тэр ухаан орж гэнэт ярьж эхлэв.
- Би хаана байна аа? Өө бурхан минь, би хаана байгаа юм бэ? Энд юу болоод байгаа юм бэ?
Залуу хуруугаа урууландаа ойртуулж "чшш" хэмээн дуугарлаа. Энд зөвхөн гинжнүүд л ярьдаг учраас эмэгтэйг юу ч ярьж болохгүй гэж тэр хэлэхийг хүсжээ. Гэвч анхааруулга нь тус болсонгүй. Айдас нь улам нэмэгдэж дуу нь бараг гарахаа больсон ч эмэгтэй
- Би хаана байгаа юм бэ? Надад туслаач хэмээн арайхийж хэллээ.
Тэгтэл залуу эмэгтэйн аманд алчуур чихэж дээгүүр нь гинжээр даруулж, толгойг нь ч битүү ороож дуусав. Дороо тонгочиж, гиншсээр буй эмэгтэй нүдээ том болгон өрөөг гүйлгэн харсаар нэг юман дээр тогтохыг ажсан залуу харцыг нь дагуулж харвал өөрийнх нь хийсэн тахилын ширээ харагдав.
Хананд тогтоосон ширээний дээд талд нэг мэдээллийн самбар өлгөжээ. Ширээн дээр шоронгийн хянагчийн гутал, хянагчийн таних тэмдэг, сувилагчийн сүрэмт хувцас, нэрийн пайз, хэдэн товч, бас хоёр хохирогчийн хэд хэдэн зүйлийг өрж тавьсан харагдана. Самбар дээр нас барсан тухай мэдэгдэл, өөрийн биеэр оршуулгын газар аваачиж тавьсан цэцэгний зурагнуудыг тогтоожээ.
Эмэгтэй тэр зүйлсийг олж харсанд тэр баяртай байлаа. Өөрийнх нь цаг ирэхэд тэр ч гэсэн дурсагдах болно гэдгээ ойлгоод бага зэрэг тайвшрах байлгүй. Нас барсан хоёр эмэгтэйн араас хэрхэн гашуудаж байснаа, бас удахгүй энэ эмэгтэйн араас ч гэсэн гашуудна гэдгээ бодоод залуугийн нүдэнд нулимс хурлаа.
Гэвч эмэгтэй юу ч ойлгохгүй амыг нь дараад боочихсон байхад хүртэл гиншсээр л байв. Тэгэхээр энэ удаа бас л анхныхтай адил галзуу солиотой юм болж өнгөрч мэдэх нь. Аманд нь чихсэн алчуурыг авч ус уулгана гэвэл тэр тэнхээ мэдэн орилж таарна. Тэр эмэгтэйд үүнийг ойлгуулж мэдэх л юм. Залуу халааснаасаа сахлын хутга гаргаж эмэгтэйн хоолойн дээр тавиад дахиад хуруугаа урууландаа ойртууллаа. Одоо тэр хоолойг нь огтлохыг хүсэхгүй байгаа учраас ганцxан чимээгүй байх ёстой гэдгийг эмэгтэйд сайн ойлгуулж чадсан биз.
Эмэгтэй одоо бараг гиншихээ больсон ч эсэргүүцэл үзүүлэхийг хүссээр байгааг нь залуу харцнаас нь олж харав. Энэ ч сайн юм биш дээ. Эрт орой нэг цагт энэ эмэгтэй хашгирч л таарна. Тэгвэл түүнд эмэгтэйг алахаас өөр аргагүй болно. Дараа нь тэр эмэгтэйг сүүлийн удаагийнх шиг олны нүдэн дээр өлгөх хэрэгтэй болно байх даа. Бусдад анхааруулга өгөх нь маш чухал. Өөрийг нь тайван байлгах хэрэгтэй гэдгийг орчлон хорвоод ойлгуулж мэдрүүлэх ёстой. Тэр харин үзүүлбэрээ хаана, хэрхэн яаж байрлуулахаа сайн мэдэхгүй байлаа. Гинжнүүд юу хийх ёстойг нь хэлээд өгөх ч юм бил үү?
Ер нь дандаа л ийм юм болох юм. Тэр уул нь энэ эмэгтэйчүүдийг ална гэж бодоогүй ч гинжнүүд түүнд сонголт өгөөгүй. Тийм болохоор тэр өөрийн дураар өөрчлөх гэсний хэрэггүй.

_________________
Sakura


Top
   
Display posts from previous:  Sort by  
Post new topic  Reply to topic  [ 507 posts ]  Go to page Previous 114 15 16 17 1820 Next

All times are UTC+09:00


Who is online

Users browsing this forum: No registered users and 7 guests


You cannot post new topics in this forum
You cannot reply to topics in this forum
You cannot edit your posts in this forum
You cannot delete your posts in this forum
You cannot post attachments in this forum

Search for:
Jump to:  

Copyright Asuult.NET © 2000-2015.
Administrative Contact: Khundaga Khurelbaatar [hundaga@hotmail.com]
Tel: 1-888-303-4927, Fax: 1-888-406-2264.
Powered by phpBB © 2000-2015 phpBB Group. Powered by phpBB® Forum Software © phpBB Limited