#AsuultSambar :

МОНГОЛ УЛС МАНДАН БАДРАГ!
It is currently Dec.11.17 8:27 pm

All times are UTC+09:00




Post new topic  Reply to topic  [ 505 posts ]  Go to page 1 2 3 4 520 Next
Author Message
PostPosted: Aug.09.17 11:07 pm 
Offline
Ахмад Гишvvн
Ахмад Гишvvн
User avatar

Joined: Jul.30.06 7:33 am
Posts: 559
Location: Holland
АЛГА БОЛСОН НЬ
Блэйк Пиерсийн бестселлерт багтсан Райли Пэйжид тохиолдсон хэргүүд хэмээх цувралаас орчуулбал унших уу? Энэ цувралд одоогоор нийт 10 ном багтдаг.
Уншигчдаас санал авч ном орчуулъя гэж бодсон боловч нэг ч хариу авсангүй.


Attachments:
Naamloos.jpg
Naamloos.jpg [ 73.39 KiB | Viewed 1609 times ]

_________________
Sakura


Last edited by naran1962 on Sep.17.17 7:55 am, edited 3 times in total.
Top
   
PostPosted: Aug.09.17 11:19 pm 
Offline
Нутаг Нугын Шvтээн Гишvvн
Нутаг Нугын Шvтээн Гишvvн
User avatar

Joined: Jun.19.02 4:11 pm
Posts: 788
Location: closer than your breath
banknii eznii eheneree vrgeljlvvleerei pls
naadhaa jigsen oruul oruul :cheerleader:

_________________
a perfect machine


Top
   
PostPosted: Aug.10.17 12:36 am 
Offline
Ахмад Гишvvн
Ахмад Гишvvн
User avatar

Joined: Jul.30.06 7:33 am
Posts: 559
Location: Holland
Saraan wrote:
banknii eznii eheneree vrgeljlvvleerei pls
naadhaa jigsen oruul oruul :cheerleader:

Банкны эзний бэлбэсэн эхнэр-ийг оруулаад дууссан ш дээ :brows: :brows:

_________________
Sakura


Top
   
PostPosted: Aug.10.17 12:38 am 
Offline
Ахмад Гишvvн
Ахмад Гишvvн
User avatar

Joined: Jul.30.06 7:33 am
Posts: 559
Location: Holland
АЛГА БОЛСОН НЬ

(РАЙЛИ ПЭЙЖИД ТОХИОЛДСОН ХЭРГҮҮД) НЭГДҮГЭЭР ДЭВТЭР

БЛЭЙК ПИЕРСИ

ОРЧУУЛСАН Д. НАРАН
2017 OH



Эхлэл

Тархи руу нь хатгуулж өвдөхөд Реба толгойгоо өндийлгөв. Түүнийг жижиг өрөөний голд шал таазны хооронд боолтоор бэхэлж тогтоосон төмөр хоолойд босоогоор нь бүсэлхий хавьцаа хүлжээ. Реба хүлсэн олсноос мултрахыг оролдон чангааж үзлээ. Гарыг нь бугуй хавьцаа, хөлийг нь шагайгаар нь нийлүүлж олсоор хүлжээ.
Тэрбээр түр зуур зүүрмэглэснээ ухаарч хамаг биеийг нь дахин айдас нөмөрлөө. Тэр эр өөрийг нь ална гэдгийг Реба мэджээ. Гэхдээ бага багаар, аажим аажмаар... Тэр өөрийг нь шууд алахыг, бас өөртэй нь хавьтахыг ч хүсээгүй. Тэр зөвхөн өвдөлтийг нь мэдрэхийг хүссэн.
Би ухаантай, сэрүүн байх ёстой хэмээн тэр бодлоо. Би эндээс зугтах хэрэгтэй. Хэрвээ би дахиж унтвал үхэх болно.
Өрөөнд халуун байсан ч хувцасгүй нүцгэн байсан Ребад их хөлөрснөөс хүйтэн санагдаж, даарч байлаа. Биеэ хүчлэн мурилзан хөдөлж бөхийж харвал нүцгэн хөлөөр нь хатуу модон шалан дээр зогсоожээ.Шалан дээр хатсан цусны толбонууд байгааг бодоход тэр энд хүлээтэй байгаа анхны хүн биш бололтой. Ребагийн айдас улам нэмэгдлээ.
Нөгөө эр нэг тийшээ явжээ. Өрөөний хаалга хаалттай харагдах ч тэр буцаж ирж таарна. Тэр дандаа эргэж ирдэг. Тэгээд эмэгтэйг хашгирч орилуулахын тулд бодож олсон бүх аргаа туршдаг. Бүх цонхыг битүүлж хадсан тул Реба одоо өдөр шөнийн аль нь болохыг мэдэж чадсангүй. Өрөөг зөвхөн таазанд өлгөсөн ганц чийдэн л гэрэлтүүлнэ. Энэ газар хаана ч байсан ялгаагүй, түүний орилж хашгирахыг хэн ч сонсож чадахгүй бололтой.
Өрөөг ягаан өнгө голлосон үлгэрийн сэдэвтэй эрээн мяраан зурагнуудаар чимэглэснээс харахад энэ урьд нь нэг бяцxан охины унтлагын өрөө байсан байх гэж тэр таамаглав. Энэ өрөөг хэн нэгэн, магадгүй өөрийг нь хулгайлсан эр устгахыг хүссэн бололтой, энд тэндгүй чулуудаж хаясан хөл нь хугарсан сандал ширээ харагдана. Бас шалан дээр мулталж салгасан хүүхэлдэйний олон хөл гар, их биенүүд ундуй сундуй хаяжээ. Хананд хүүхэлдэйнийх бололтой жижиг хиймэл үснүүдийг хадаж тогтоожээ. Ихэнх нь нямбайлж сүлжсэн харагдах ч жирийн бус, этгээд сонин өнгөтэй ажээ. Зүрхэн хэлбэртэй толь нь хагарсан ягаан өнгөтэй нэг намхан шүүгээг хананд тулгаж тавьсан харагдана. Энд бүтэн, эвдрээгүй тавилга гэвэл ганцxан уранхай ягаан өнгийн хөшигтэй нэг хүний нарийхан ор л байлаа. Энэ орон дээр Ребаг хулгайлсан эр хааяа хэвтэж амардаг ажээ.
Тэр эр хар өнгийн гипсэн багныхаа цаанаас гялтганасан товч шиг бараан нүдээрээ түүнийг хардаг. Түүнийг багаа байнга зүүхэд нь Реба анхандаа бага зэрэг тайвширчээ. Нүүрээ харуулахыг хүсэхгүй байгаагаас үзэхэд магадгүй тэр өөрийг нь алах гээгүй, харин тавьж явуулах гэсэн юм болов уу?
Гэвч тэр багийг өөр зорилготой зүүж байгааг Реба хурдан ойлгожээ. Багийн ард богино эрүү, зулай руугаа хэт налсан дух нуугдаж байгааг тэр харсан. Тухайн хүнийг энгийн сул дорой нэгэн болохыг илтгэдэг эдгээр шинж тэмдгийг Реба сайн мэднэ. Тэр эр чадалтай хэдий ч эмэгтэйгээс намхан болохоор өөртөө итгэлгүй байсан. Тэр зөвхөн өөрт нь айдас төрүүлэхийн тулд багаа зүүдэг гэдгийг Реба мэджээ.
Реба өөрийг нь өвтгөхгүй байхыг түүнээс гуйгаад нэмэргүй гэдгийг мэдсэн. Тэр эхлээд өөрийгөө түүнээс илүү ухаантай юм чинь ингэж чадна гэж бодож байжээ. Тэгэхэд би магадгүй ухаантай байсан байх гэж тэр гуниглан бодлоо.
Хөлс, нулимс нь хөхөрч хавдсан нүүрэн дээгүүр нь урсаж, толгойноос гарсан цус үсэнд нь наалдсаныг тэр мэдэрлээ. Нүд нь торж өвдөнө. Нөгөө эрийн шахалтаар нүдэндээ линз хийх хэрэгтэй болсон бөгөөд үүнээс болж тэр маш муу харж байв.
Би ямар харагдаж байгаа бол?
Rеба толгойгоо унжуулаад одоо үх гэж өөрийгөө ятгалаа. Ингэсэн нь хамаагүй дээр. Өмнө нь энд байсан хүмүүс эрт үхсэн гэдэгт тэр итгэлтэй байв.
Гэвч тэр ингэж чадахгүй. Ингэж бодсон тэрбээр зүрх нь дэлсэж амьсгал нь давчдахад бүсэлхийгээр нь ороож хүлсэн олс чангарав. Өөрийг нь үхэл хүлээж байгаа гэдгийг мэдэж байсан ч түүнд аажмаар нэг шинэ мэдрэмж төрлөө. Энэ бол айдас, цочирдол цөхрөлийн аль нь ч биш. Энэ харин өөр зүйл байв.
Энэ юу юм бол? Тэр гэнэт ойлголоо. Энэ бол уур хилэн ажээ. Энэ уур хилэн өөрийг нь хулгайлсан хүнээс болж төрсөн биш. Түүнд гаргаж байсан уур хилэн аль хэдийн арилсан. Энэ бол би өөрөө юм байна гэж тэр бодлоо. Tүүний хүссэнийг би хийж байна. Намайг орилж, ёолж, уйлж, өршөөл эр гэхэд би хэлснийг нь хийж байна.
Түүнийг амт муутай хүйтэн шөл соруулаар өгөхөд тэр уудаг. Хоёр хүүхдийн эх тэрбээр өрөвдөлтэйгөөр мэгшин уйлахад тэр эрийн сэтгэл ханадаг ажээ. Толгойд эргэлдэх дэмий бодлоо таягдан хаях тэр мөчид Ребад илүү дээр шинэ санаа төрлөө. Магадгүй өөрөөр оролдож үзэх хэрэгтэй бололтой. Энэ өдрүүдэд тэр хүлээснээсээ ангижрах гэж олон удаа оролдсон. Гэтэл нарийхан хулсны хөндийгөөс сугалахыг оролдох бүрт хуруу нь улам чанга хавчигддаг хятад тоглоом шиг энэ оролдлого буруу байжээ. Сайтар тунгаан бодож арга ухаан сийлэх хэрэгтэй. Энэ л зөв шийдвэр бололтой.
Реба булчингуудаа нэг нэгээр нь суллаж эхэлтэл бүх хөндүүрлэж хөхөрсөн газраа хүлээсний олсыг мэдэрлээ. Тэгээд олс хаана чанга шигдэж орсныг мэдэрч чадав.
Эцэст нь тэр юу хийхээ мэдлээ. Баруун хөлний шагайг сулавтар ороожээ. Одоохондоо хөлөө шууд сугалах гэж оролдох хэрэггүй, учир нь бүх булчингаа сулласан байх ёстой. Реба хөлийнхөө шагайг аажуухан нааш цааш хөдөлгөж олс улам сулрахыг мэдээд хөдөлгөөнөө хурдасгалаа.
Шагай нь суларч, тавхайгаа бүрэн чөлөөлж чадсан Реба гайхаж, сэтгэл өөрийн эрхгүй догдлов.
Тэр шал руу харлаа. Анчны хутга өөрөөс нь нэг метрийн зайд салгаж хаясан хүүхэлдэйний эд ангиудын хооронд хэвтэж байлаа. Нөгөө эр хутгаа тэнд, дэргэд нь шахам зориуд орхих бүртээ чанга чанга хөхөрдөг ажээ.

_________________
Sakura


Top
   
PostPosted: Aug.10.17 5:55 pm 
Offline
Ахмад Гишvvн
Ахмад Гишvvн
User avatar

Joined: Jul.30.06 7:33 am
Posts: 559
Location: Holland
Цусанд будагдсан хутган дээр гэрэл ойж харагдана.
Реба хөлөө хутганд ойртуулахыг оролдсон боловч арай хүрсэнгүй. Тэрбээр биеэ суллаж хоолойг даган гулгаж бага зэрэг доошлоод дахин оролдтол хөл нь хутганд хүрэв. Хөлийнхөө хрууны завсар хутгыг чимхэж болгоомжтой өргөн гартаа барьж авлаа. Мэдээ алдсан гарныхаа завсар хутганы ирийг эргүүлж бариад бугуйгаар нь холбож хүлсэн олсыг дундуур нь аажуухан хөрөөдөх хөдөлгөөнөөр огтлож эхлэв. Реба хутгаа алдчихгүйн тулд амьсгалаа түгжиж, бас нөгөө эрийг битгий орж ирээсэй хэмээн дотроо залбирч байлаа.
Эцэст нь олс тасарч гар нь чөлөөтэй болов. Зүрх нь хүчтэй дэлсэх тэрбээр бүсэлхийгээр нь хүлсэн олсыг хурдан огтоллоо.
Чөлөөтэй болжээ. Тэр итгэж чадсангүй.
Судсаар цус чөлөөтэй гүйж эхлэхэд гар хөл нь жирвэгнэж байсан тул Реба биеэ хурааж хэсэгхэн суулаа. Тэр нүдэнд нь наасан линзийг авахаар оролдон ирмэгээс нь болгоомжтой чимхэн салгаж авав. Нүд нь өвдөж байсан ч линзийг салгаж авсандаа сэтгэл нь бага зэрэг онгойжээ. Тэгээд алган дээрээ тавьсан хоёр дугуй хуванцрын өнгийг харангуут дотор нь муухайрлаа. Линз цайвар цэнхэр, жирийн бус өнгөтэй ажээ. Реба линзийг чулуудчихав.
Зүрх нь оволзон дэлсэж байсан ч Реба өндийн босож хаалга руу хазганан очиж бариулнаас барьсан хэдий ч эргүүлсэнгүй.
Tэр гадаа үүдэнд зогсож байвал яахав?
Түүнд сонголт байсангүй. Реба бариулыг эргүүлж, хаалгыг чимээ гаргалгүй онгойлголоо.
Баруун талд байрлах нуман аркаар гэрэл туссан, урт хоосон хонгил түүнд харагдав. Өмссөн хувцасгүй шалдан, нүцгэн хөлтэй тэрбээр чимээгүй гэтэж явлаа. Нуман аркаар зөөлөн гэрэл туссан өрөө рүү ордог ажээ. Реба дотогшоо харвал тэнд ширээ сандал тавьсан хоолны өрөө байв. Энэ айлын хүмүүс хэзээ хэзээгүй оройн хоолондоо ороод ирэх гэж байгаа юм шиг энгийн харагдах ажээ. Цонхонд хуучин торон хөшиг өлгөсөн байв.
Түүнийг дахиад шинэ айдас нөмрөн авлаа. Өрөөний энгийн даруухан байдал гяндангаас тэс өөр сэтгэл тайвшруулмаар ажээ. Цонх руу харвал гадаа харанхуй болжээ. Харуй бүрий болсон нь зугтахад ашигтай гэж бодоод Ребад найдвар төрлөө.
Тэр буцаад хонгил руу гарав. Хонгилын төгсгөлд харагдах хаалгаар гадагшаа гардаг бололтой. Реба хазганан явж очоод зэс өнгийн хүйтэн бариулнаас атгалаа. Хүнд хаалга дотогшоо онгойж гаднах шөнийн харанхуй нүдэнд нь тусав.
Тэнд ардаа цэцэрлэгтэй жижигхэн сэрүүн асар харагдана. Саргүй байсан ч шөнийн тэнгэрт мянга түмэн од анивчина. Ойр хавьд өөр байшин байхгүй бололтой ямар ч гэрэл үзэгдсэнгүй. Реба сэрүүн асраар дамжин зүлэггүй цулгуй цэцэрлэг рүү алхлаа. Хүйтэн, цэнгэг агаар өвдөж шархалсан цээж рүү нь цутган орно.
Тэр айж түгшихээс гадна эрх чөлөөтэй болсондоо хөөрч догдолж байв. Урагшаа гүйхээр ухасxийх тэр мөчид гэнэт бугуйнаас нь нэг гар чанга базлаа.
Танил болсон зэвүүн муухай инээх дуу сонсогдоно.
Хамгийн сүүлд толгой руу нь хатуу зүйлээр, магадгүй төмөр, толгой руу нь цохихыг Реба мэдэрчээ. Тэр гүн харанхуйн ёроол руу живэн уналаа.

_________________
Sakura


Top
   
PostPosted: Aug.10.17 7:09 pm 
Offline
Ахмад Гишvvн
Ахмад Гишvvн
User avatar

Joined: Jul.30.06 7:33 am
Posts: 559
Location: Holland
Бүлэг 1

Энэ тэгтлээ муудчихаагүй бололтой.
Тусгай Ажилтан Билл Жеффрис цогцсон дээрээс тонгойн жижиг ч болтугай зүйлсийг олж харахыг хичээх зуураа ингэж боджээ.
Аль эртнээс дасаж чадахгүй байгаа энэ хүүрийн үнэр нарсны шилмүүсний үнэр, горхины дээр тогтсон манангаас гарах цэнгэг агаартай холилдож үнэртэнэ. Энэ үнэрт тэр хэзээ ч дасахгүй биз.
Бүсгүйн шалдан биеийг горхины дэргэд нэг том хадан дээр их л чармайлт гаргаж байрлуулжээ. Тэр ар нуруугаараа хад налан эгц сууж, хөлөө салгаж жийсэн байх бөгөөд хоёр гараа ташаан тус хавьцаа сул унжуулсан мэт харагдана. Баруун гар нь хугарсан бололтой эвгүй муруйсныг Билл олж харлаа. Долгионтой үс нь харваас хиймэл үс гэдэг тодорхой, арзайж сэгсийсэн шаргал үсний өнгө нэг л онцгүй харагдана. Ягаан уруулын будгаар будсан уруул инээмсэглэж буй аятай ажээ.
Аллагын зэвсэг болгож хоолойг нь боомилсон ягаан өнгийн туузыг хүзүүнд нь уясан хэвээр нь орхижээ. Хөлийн тавхайн дэргэд хадан дээр хиймэл улаан сарнай цэцэг тавьжээ.
Билл зүүн гарыг нь болгоомжтой өргөх гэтэл хөдөлсөнгүй.
- Цогцос хөшилттэй хэвээрээ байна гэж мөрдөгч Спэлберн хэлээд цогцосны нөгөө талд явган сууснаа
- Хорин дөрвөн цагаас хэтрээгүй хэмээн нэмж хэлэв. Тэгснээ
- Нүд нь яачихсан юм бэ? гэж асуулаа. Билл ойртон очиж хараад
- Нүдийг нь том болгож хар өнгийн утсаар оёчихсон байна гэлээ.
Спэлберн итгэж чадахгүй Биллийг гөлрөн харахад
- Өөрөө сайн хар л даа гэж тэр хэлэв.
Спэлберн харцаа цогцосны нүд рүү хандуулж ажигласнаа
- Ийсүс минь, хэмээн амандаа аяархан дуу алдав.

_________________
Sakura


Last edited by naran1962 on Aug.10.17 9:41 pm, edited 1 time in total.

Top
   
PostPosted: Aug.10.17 9:37 pm 
Offline
Ахмад Гишvvн
Ахмад Гишvvн
User avatar

Joined: Jul.30.06 7:33 am
Posts: 559
Location: Holland
Тэр жигшин зэвүүцэж байгаагаа илт мэдэгдэхгүй, бас биеэ барьж чаддагийг нь Билл ажиглажээ. Энэ нь Биллд таалагдав. Тэр Спэлберн шиг зарим нь армид алба хаасан боловч биеэ барьж тэвчилгүй огиулж бөөлждөг мөрдөгчидтэй ажиллаж байсан. Билл урьд өмнө нь түүнтэй хамтарч ажиллаж байгаагүй. Спэлбернийг хэргийн мөрдөлтөнд оролцуулахаар Виржиниагаас дуудаж ирүүлжээ. Чухам Спэлбернийн санаачлагаар Квантикод байрладаг Зан төлөв Шинжлэн судлах Албанаас хүн ирүүлэх болсноор Билл энд хүрч иржээ.
Ухаалаг шийдвэр хэмээн тэр үед Билл бодсон билээ.
Спэлберн нь өөрөөс нь хэдэн насаар залуу гэдгийг Билл хараад л мэдсэн. Гэвч түүний няхуур хурц сэргэлэн харц Биллд таалагджээ.
- Тэр контакт линзтэй юм байна гэж Спэлбернийг хэлэхэд Билл дахиж сайн харлаа. Тэр зөв хэлжээ. Ер бусын, хачин цэнхэр өнгөний цаанаас түүнийг ширтээд байх шиг. Өглөөгүүр горхины дэргэд сэрүүн байсан хэдий ч нүдний алим аягандаа хавтгайлж дарсан мэт харагдах ажээ. Үүнээс болж үхсэн цагийг тогтооход хүндрэл гарч таарна. Цогцсыг шөнийн цагаар хаа нэгтээгээс авчирч энд болгоомжтой байрлуулсан гэдэг нь Биллд тодорхой байв.
Дэргэд нь шахуу нэг хүний дуу гарлаа.
- Новшийн мөрдөгчид
Тэднээс хэдхэн метрийн цаана зогсож байгаа орон нутгийн гурван мөрдөгч рүү Билл харлаа. Тэд одоо хоорондоо дуулдхааргүй шивнэн ярилцаж зогсоно. Тэгсэн ч тэр хоёр үгийг зориуд чанга хэлсэн гэдгийг тэр мэджээ. Тэд Ярнеллийнх бөгөөд энд ХМТ (Холбооны Мөрдөх Товчоо)-ныхон хүрэлцэн ирсэнд илт дургүйцэж байв.
Мосби Стэйт Паркын ой хамгаалагчдын ахлагч харин өөр бодолтой байсан. Тэр энд фандалистууд (эвдэн сүйтгэгчид), хог ил хаях, хулгайгаар загас барих эсвэл ан хийх зэргээс өөр зүйл харж байгаагүй болохоор энэ хэргийг мөрдөхөд Ярнеллийн орон нутгийн цагдаа нар хангалтгүй гэж үзсэн ажээ.

_________________
Sakura


Top
   
PostPosted: Aug.10.17 11:32 pm 
Offline
Ахмад Гишvvн
Ахмад Гишvvн
User avatar

Joined: Jul.30.06 7:33 am
Posts: 559
Location: Holland
Билл бараг хоёр зуун километр замыг нисдэг тэргээр туулж ирсэн болохоор цогцсыг авч явахаас өмнө амжиж иржээ. Нисгэгч толгодын орой дээгүүр ниссээр ойролцоо харагдах Спэлберн, ой хамгаалагч нартай уулзахаар тохирсон бэлчээрийн талбайг буух талбайгаа болгон сонгожээ. Ой хамгаалагч машинаараа элсэн хучилттай замаар хэдэн километр яваад зогсоход Билл зам дээрээс хүн амины хэрэг гарсан газрыг олж харжээ. За горхиноос арай жаахан доохно байрладаг ажээ.
Уурлаж бухимдсан мөрдөгчид хүн амины хэрэг гарсан газрыг аль хэдийн шалгасан ажээ. Тэдний юу бодож байгааг Билл сайн мэдэж байлаа. Тэд энэ хэргийг мөрдөн шалгахыг, бас ХМТ-ны мөрдөх ажилтнуудыг дахин харахыг хүсэхгүй байгаа.
Уучлаарай, тэнэгүүд ээ. Харамсалтай нь энэ та нарт дэндүү ахадсан хэрэг байна хэмээн Билл дотроо бодлоо.
- Шериф энэ хэргийг хүний наймааны хэрэгтэй холбоотой гэсэн. Гэхдээ тэр буруу дүгнэлт хийсэн гэж Спэлберн хэлэв.
- Чи яагаад ингэж хэлдэг билээ? хэмээн Билл асуулаа. Тэр хариултыг өөрөө сайн мэдэж байсан ч Спэлберн хэрхэн сэтгэж чаддагийг мэдэхийг хүсжээ.
- Хохирогч эмэгтэй тийм ч залуу биш, гуч гаран настай. Арьс нь язарсныг харвал тэр хамгийн багадаа гэхэд нэг хүүхэдтэй. Хүний наймаанд ашигладаг хүмүүстэй огт тохирихгүй байна.
- Чиний зөв гэж Билл хэлэв.
- Гэхдээ энэ париак ямар учиртай юм бол? Билл толгой сэгсэрснээ
- Хохирогчийн үсийг хуссан байсан. Париак ямар учиртайг мэдэхгүй ч үснийх нь өнгийг өөрчлөх гэсэн санаа лав биш.
- Тэгвэл сарнай? Ямар нэг юм илэрхийлж байгаа юм болов уу?
Билл сарнайг шинжиж харлаа.
- Ийм хямдхан хиймэл цэцгийг хямд бараа зардаг аль ч дэлгүүрээс худалдаж авч чадна. Бид судалж үзнэ, гэхдээ ямар ч үр дүн гарахгүй биз дээ.
Спэлберний харцанд түүнийг хүндэлж биширсэн харцаар харав.
Гэхдээ Билл энэ цэцэг ямар нэг утга агуулсан эсэхэд эргэлзсээр байлаа. Алуурчин тодорхой зорилготой, бас урьдчилж төлөвлөсөн гэдэг нь илт ажээ. Түүнчлэн Биллийн сэтгэлийг зовоож эхэлсэн тэр эрүүл бус этгээд цогцсыг ингэж байрлуулж тавьсанаараа ямар нэг юмыг харуулах гэсэн бололтой.
Орон нутгийн цагдаа нар хүрч ирэн хэргийг гардан шалгахыг хүсч байгаа нь Биллд илт харагдана. Гэрэл зураг авч дууссаны дараа цогцсыг авч явахаар болжээ.
Билл босож зогсоод санаа алдлаа. Хөл нь бүр хөшчихжээ. Тэр удахгүй дөч хүрэх гэж байгаа билээ.
- Хохирогчийг тамласан байна. Огтолж зүссэн шархнуудыг хар. Зарим шарх эдгэрч эхэлсэн байжээ хэмээн тэр гунигтай хэлснээ биеэ барин толгой сэгсэрлээ.
- Хэн нэгэн түүнийг энэ туузаар боомилж алахаасаа өмнө олон өдрийн турш тамлан зовоожээ.
Спэлберн бас санаа алдсанаа
- Гэмт этгээд ямар нэг юманд өширхөж хорсдог байж л дээ гэв.
- Хөөе, бид хэзээ энэ газрыг шалгаж дуусах юм бэ? гэж цагдаа нарын нэг асуулаа.
Билл дороо байж ядан холхин цагдаа нар луу харав. Хоёр нь амандаа бувтнаж харагдана. Энд хийх ажил аль хэдийн дуусан гэдгийг мэдэж байсан ч Билл тэдэнд хэлэхийг хүссэнгүй. Тэдгээр тэнэг цагдаа нар хоорондоо таавар дэвшүүлэн хүлээж зогссон нь түүнд дээр санагджээ.
Билл аажуухан эргэж орчин тойрноо ажиглан харлаа. Энд нарс, хуш модноос гадна бутлаг ургамлууд шигүү ургасан ажээ. Шоржигнон урсах тунгалаг горхи ойролцоохи голд цутгаж харагдана. Хэдийгээр зуны дунд сар ч гэсэн өнөөдөр хэт халахгүй болохоор цогцос хурдан муудахгүй бололтой. Тэгсэн хэдий ч цогцсыг эндээс аль болох хурдан авч явж Квантикод хүргэх хэрэгтэй. Шинжээчид цогцсыг муудаагүй байхад нь задлан шинжилж үзэхийг хүсэх нь мэдээж. Цогцос ачдаг машин элсэн зам дээр хэдийн ирж цагдаагийн машинуудын ард зогсжээ.

_________________
Sakura


Top
   
PostPosted: Aug.10.17 11:44 pm 
Offline
Нутаг Нугын Шvтээн Гишvvн
Нутаг Нугын Шvтээн Гишvvн
User avatar

Joined: Jun.19.02 4:11 pm
Posts: 788
Location: closer than your breath
orchuulagch, zohiolch ali n dr tsol bn?

_________________
a perfect machine


Top
   
PostPosted: Aug.11.17 12:23 am 
Offline
Ахмад Гишvvн
Ахмад Гишvvн
User avatar

Joined: Jul.30.06 7:33 am
Posts: 559
Location: Holland
Шинжээчид цогцсыг муудаагүй байхад нь задлан шинжилж үзэхийг хүсэх нь мэдээж. Цогцос ачдаг машин элсэн зам дээр хэдийн ирж цагдаагийн машинуудын ард зогсжээ.
Ойн зурвасаар гарсан энэ зам дээр хос дугуйны мөрнөөс өөр юуч харагдахгүй. Алуурчин энэ замаар ирсэн байж таарна. Дараа нь тэр цогцсыг энд үүрч авчирч тавьчихаад арилаад өгсөн биз. Тэр энд удаан байгаагүй бололтой. Энэ хэдийгээр алслагдсан газар ч гэсэн ойн харуулууд байнга эргэж тойрдог бөгөөд бас хувийн унаа тэрэг нэвтрэхийг хориглодог ажээ. Алуурчин цогцсыг олоосой гэж хүссэн. Тэр үйлдсэн хэрэгтээ сэтгэл хангалуун байсан.
Тийм учраас өглөө эрт морь унаж явсан залуухан хос цогцсыг олжээ. Хөлсөөр морь унаж ирсэн тэдгээр жуулчдын талаар ой хамгаалагч Биллд ярьж өгчээ. Тэд амрахаар Арлингтоноос ирцгээсэн бөгөөд Ярнеллийн гадна байдаг Өрнөдийнхний хэв маягийг дуурайлгаж хийсэн фермд байрлаж байжээ. Тэд нилээн цочирдсон байгаа гэж ой хамгаалагч нэмж хэлсэн. Билл тэдэнтэй уулзаж ярилцахыг хүссэн учраас тэдэнд одоохондоо хотоос явж болохгүй гэдгийг анхааруулан хэлжээ.
Цогцосны ойр хавьд юу ч хөндөөгүй мэт харагдана. Тэр эр их болгоомжтой ажээ. Тэр горхиноос буцаж явахдаа мөрөө баллахаар ардаа хүрз бололтой нэг юм чирч явсан байв. Ямар ч ул мөр санаатай эсвэл санамсаргүйгээр үлдээсэнгүй. Дугуйны мөр байсан байж болох ч цагдаагийн болон цогцос ачих машинууд аль хэдийн арилгачихжээ.
Билл санаа алдлаа. Новш, хэмээн тэр дотроо бодлоо. Надад хэрэг болоод байхад Райли чи одоо хаана байна аа?
Түүний удаан нөхөрлөсөн сайн найз, хамтрагч нь тэдний хамгийн сүүлд нэг хэргийг мөрдөн шалгаж байх үедээ гэмтсэний дараа аргагүйн эрхэнд ажлаасаа түр чөлөөлөгдсөн ажээ. Тийм ээ, их таагүй зүйл болсон. Райлид эдгэрэх хугацаа хэрэгтэй байгаа ч үнэнийг хэлэхэд тэр ажилдаа бараг буцаж орохгүй биз.
Гэвч Биллд тэр үнэхээр хэрэгтэй байлаа. Райли өөрөөс нь илүү ухаантай гэдгийг мэддэг бөгөөд үүнийг ч хүлээн зөвшөөрдөг. Билл түүнийг ажиллах үедээ хэрхэн ухаалгаар харж сэтгэн бодохыг харах дуртай. Тэр Райлийг энд зогсоод хэргийн газрыг өчүүхэн зүйл ч орхигдуулалгүй шинжин харж байгааг харах шиг болов. Тэр өөрт нь одоо урд нь байгаа энэ сэтгэл өвтгөсөн зүйлсийг нэг бүрчлэн тодорхой тайлбарлаж өгөх байсан.
Энд Биллигийн харж чадаагүй ямар юмыг Райли олж харах байсан бол? Биллид дотор нь хоосорчихсон юм шиг эвгүй санагдлаа. Гэвч одоо энд өөр хийх зүйл байсангүй.
- За, залуусаа цогцсыг эндээс авч яв хэмээн Билл цагдаа нарт хандаж хэллээ.
Цагдаа нар хөхрөлдөн өөр хоорондоо high-five өгч харагдана.
- Алуурчинг дахиж ийм хэрэг үйлдэнэ гэж чи бодож байна уу? гэж Спэлберн асуулаа.
- Тэгнэ гэдгийг би сайн мэдэж байна.
- Чи үүнийг яаж мэдэж байгаа юм бэ?
Билл гүнзгий амьсгал авлаа.
- Яагаад гэвэл би түүний урьд нь хийсэн хэргийг харж байсан.

_________________
Sakura


Last edited by naran1962 on Aug.11.17 1:11 am, edited 1 time in total.

Top
   
PostPosted: Aug.11.17 12:24 am 
Offline
Ахмад Гишvvн
Ахмад Гишvvн
User avatar

Joined: Jul.30.06 7:33 am
Posts: 559
Location: Holland
Saraan wrote:
orchuulagch, zohiolch ali n dr tsol bn?

Aсуултыг чинь ойлгосонгүй. ккккккккк

_________________
Sakura


Top
   
PostPosted: Aug.11.17 1:11 am 
Offline
Powered by Asuult Sambar
User avatar

Joined: Oct.21.09 11:58 pm
Posts: 13923
Location: Düsseldorf, Germany
Naran egchee Saraan tanid tsol uguh gej bgam shig bnaa ali ni goi weee ? gess asuult bh shig bn , minii oij bgagar! :)

_________________
управляй своей судьбой


Top
   
PostPosted: Aug.11.17 1:12 am 
Offline
Ахмад Гишvvн
Ахмад Гишvvн
User avatar

Joined: Jul.30.06 7:33 am
Posts: 559
Location: Holland
өмнөх постыг эдит хийсэн шүү. Сүүлийн хэсгийг нөхөж уншина биз

_________________
Sakura


Top
   
PostPosted: Aug.11.17 6:17 am 
Offline
Ахмад Гишvvн
Ахмад Гишvvн
User avatar

Joined: Jul.30.06 7:33 am
Posts: 559
Location: Holland
Бүлэг 2

Сэм Флорес хурлын ширээний дээр сүүмэлзэн харагдах том дэлгэцэн дээр дахин нэг нүд хальтрам гэрэл зураг харуулж
- Өдөр ирэх тусам хохирогч эмэгтэйд улам аймшигтай болж байжээ гэснээ
- Алуурчин түүнийг алах хүртэл гэж нэмж хэлэв.
Билл үүнийг аль хэдийн таамаглаж байсан ч өөрийнх нь зөв байсанд улам өширхөж байлаа.
Төвөөс цогцсыг Квантико байрладаг ЗША ( Зан төлөв шинжлэн судлах Алба) руу илгээсний дараа шүүх эмнэлгийн шинжээч нар гэрэл зураг авч, лабораторынхан бүх шинжилгээнүүдийг хийж эхэлсэн. Хар хүрээтэй нүдний шил зүүсэн лаборант Флоресын аварга том дэлгэцэн дээр үзүүлж буй эдгээр аймшигтай диафильмын дүрс ЗША-ны хурлын танхимд дотор жихүүцэм уур амьсгалыг бий болгожээ.
- Цогцос олдохоос өмнө тэр хэдийд нас барсан юм бол? гэж Биллийг асуухад
- Нэг их удаагүй байсан. Урьд орой нь нас барсан бололтой гэж Флорес хариулав.
Биллийн дэргэд Ярнеллаас явахад Квантико руу хамт нисэж ирсэн Спэлберн сууж байлаа. Ширээний голд багийн ахлагч, тусгай ажилтан Брэнт Мередит сууж харагдана. Мередитийн өргөн ханхар цээж, дуу цөөтэй байрын болхидуу бараан царай бусдад их сүртэй харагдаж, эмээх сэтгэгдэл төрүүлнэ. Тэр хэдийгээр тэгж харагддаг ч Биллийг хэзээ ч сүрдүүлж байгаагүй бөгөөд харин ч дотно харилцаатай байдаг гэхэд болно. Тэд хоёулаа олон юм үзэж туулсан армийн хашир туршлагатай дайчид билээ.
Флорес хохирогчийн шархыг ойроос авсан хэд хэдэн зураг үзүүлэв.
- Зүүн талын шархнууд арай эрт бий болсон. Харин баруун талынх саяхных байна. Зарим шархыг ажиглахад туузаар боомилуулахаас хэдэн цагийн өмнө, магадгүй хэдэн минутын өмнө олсон бололтой. Эндээс харахад алуурчин хохирогчийг долоо хоногийн турш хорьж байхдаа аажим аажмаар улам харгис хэрцгий болж байсан юм шиг харагдаж байна. Хамгийн сүүлд хохирогчийг амьд байхад гарыг нь хугалсан бололтой.
- Шархнууд гэмт этгээдийн хийсэн ажил юм шиг байна гэж Мередит ажиглаж харснаа хэлээд
- Уур хилэн нь өсөн нэмэгдэж байснаас харахад тэр эрэгтэй байх магадлал их байна. Чамд өөр юу байна?
- Толгойн хуйханд ургасан үсний уртыг харахад түүнийг үхэхээс хоёр хоногийн өмнө үсийг нь хусжээ хэмээн хэлээд Флорес үргэлжлүүлэн
- Париакийг өөр хямдхан париакуудын өөдсийг зүйж хийсэн байна. Контакт линзийг шуудангаар захиалж авсан байж магадгүй. Бас нэг юм байна гэж хэлснээ царай нь эргэлзсэн маягтай болсноо
- Тэр хохирогчийн биенд вазелин түрхсэн байна лээ гэв.
Өрөөн дэх түгшүүр нэмэгдэхийг анзаарсан Билл
- Вазелин? гэж асуулаа.
- Яах гэж?хэмээн Спэлберн нэмж асуув.
Флорес мөрөө хавчаад
- Энэ бол та нарын ажил гэж хариуллаа.

_________________
Sakura


Top
   
PostPosted: Aug.11.17 12:50 pm 
Offline
Эелдэг Гишvvн
Эелдэг Гишvvн

Joined: Mar.17.16 5:46 pm
Posts: 63
Хурдан шуурхай оруулж байгаад баярлалаа. Гялалзуулж байна шүү. :cheerleader: :-D :brows:


Top
   
PostPosted: Aug.11.17 5:18 pm 
Offline
Ахмад Гишvvн
Ахмад Гишvvн
User avatar

Joined: Jul.30.06 7:33 am
Posts: 559
Location: Holland
Билл өчигдөр хоёр жуулчинтай ярилцсанаа бодов. Харсан зүйлдээ цочирдож балмагдсан хэдий ч бас юу болсныг мэдхээр сонирхож байсан тэднээс тэр олигтой юм юу ч олж сонссонгүй. Тэд хурдхан Арлингтон дахь гэр лүүгээ буцахыг хүссэн бөгөөд тэднийг тэнд саатуулах шалтгаан түүнд байгаагүй. Тэднийг олон цагдаагийн ажилта байсан бөгөөд харсан зүйлийнхээ талаар хэнд ч ярихгүй байхыг тэдэнд анхааруулжээ.
Мередит хоёр гараа ширээн дээр тавьж, амьсгалаа уртаар гаргаснаа
- Сайн ажилласан байна, Флорес гэлээ.
Флорес магтаалын үгэнд бага зэрэг гайхсан ч баярласан шинжтэй харагдана. Брэнт Мередит бол найрсаг үг барагтай хэлээд байдаггүй нэгэн билээ. Мередит Билл рүү харцаа хандуулж
- Одоо мөрдөгч Жеффрис хуучин шалгаж байсан хэрэгтээ нь энэ ямар холбоотойг бидэнд ярьж өгнө гэв.
Билл сандлынхаа түшлэгийг налж амьсгалаа гүнзгий авлаа.
- Одоогоос бараг зургаан сарын өмнө буюу 12-р сарын 16-нд Даггеттын ойролцоохи нэг аж ахуй дээр Айлин Рожерсын цогцос олдсон. Миний хамтрагч Райли Пэйж бид хоёрт хэргийн газрыг шалгаж үзэх даалгавар өгсөн. Их хүйтэн байсан учраас цогцос бүр хөлдчихсөн байсан тул хохирогч хэзээ нас барсан болон тэнд хэр удаан байсныг тодорхойлох боломжгүй байсан. Флорес, зурагнуудыг үзүүлээч.
Флорес диафильм рүүгээ эргэлээ. Дэлгэц хуваагдаж үзүүлсэн зурагнуудын дэргэд шинэ эгнээ зурагнууд гарч ирлээ. Хоёр хохирогчийн дүрсийг харьцуулсан харагдана. Биллийн амьсгал бачуураад ирэв. Энэ үнэхээр хачирхалтай байлаа. Эхний цогцос болон хөлдсөн цогцосны байрлал, олдсон шархнууд хоорондоо бараг адилхан ажээ. Хоёр эмэгтэйн нүдийг яг адилхан аймшигтай аргаар том онгойлгож оёсон байлаа.
Зурагнуудыг харсан Биллийн санаанд бүх зүйл тов тод орж ирэв. Тэрбээр цагдаагийн газар олон жил ажилласан хэдий ч хохирогчдыг харах үед сэтгэлээр уначихдаг ажээ.
- Рожерын цогцос мод налж суусан байдалтай олдсон. Мосби Паркт олдсон цогцсыг бодвол бага зэрэг хайнга хандсан мэт харагдаж байна. Тэнд комтакт линзнээс гадна вазелин байгаагүй боловч ихэнх шинж тэмдэг нь хоорондоо адилхан байсан. Рожерын үсийг хусаагүй, харин богиносгож тайраад, хооронд нь зүйж оёсон париак өмсгөсөн байсан. Түүнийг бас ягаан туузаар боомилсон бөгөөд дэргэд нь бас хиймэл сарнай орхисон.
Билл түр завсарлав. Тэр одоо хэлэх гэж байгаа зүйлээсээ болж өөрийгөө үзэн ядаж байлаа.
- Пэйж бид хоёр энэ хэргийн учрыг олж чадаагүй.
Спэлберн Билл рүү харлаа.
- Ямар асуудал байсан юм бэ?
- Ямар ч асуудалгүй байсан ч юм бил үү? гэж Билл өршөөл эрэх мэт хэлснээ
- Бидэнд бариад авчихмаар ямар ч сэжүүр, эсвэл гэрч нар олдоогүй. Хохирогчийн гэр бүлийнхэн ч хэрэгтэй мэдээлэл өгөөгүй. Рожерт дайсан, салсан нөхөр эсвэл өширхсөн найз залуугийн аль нь ч байгаагүй. Түүнчлэн түүнийг хохирогч болгон сонгож алах ямар нэгэн шалтгаан олдоогүй. Эцэст нь энэ хэрэг илрүүлээгүй хэргийн архивт орсон.
Билл дуугаа хураалаа. Толгойд нь гуниг төрүүлсэн бодлууд эргэлдэнэ.
- Ингэх хэрэггүй гэж Мередит хэвшмэл болсон тайвшруулах маягаар хэлээд
- Энэ чиний буруу биш. Чи энэ хүн амины хэргээс сэргийлж чадахгүй байсан гэлээ.
Билл эелдэг хандсанд талархаж байсан ч тэнэг алдаа гаргасан өөрийгөө уучилж чадахгүй байжээ.

_________________
Sakura


Top
   
PostPosted: Aug.11.17 6:42 pm 
Offline
Ахмад Гишvvн
Ахмад Гишvvн
User avatar

Joined: Jul.30.06 7:33 am
Posts: 559
Location: Holland
Энэ хэргийг яагаад эртхэн илрүүлж чадсангүй вэ? Райли яагаад чадаагүй юм бол? Ажлаа хийж байх явцад өөрийгөө тэнэг байдалд оруулж байсан тохиолдол Биллд маш цөөхөн байжээ.
Мередитийн утас дуугарч тэр харилцуураа авав. Тэр сонсож байснаа
- Чөтгөр ав гэлээ. Энэ үгийг дахиад давтав. Тэгээд
- Тэр эмэгтэй мөн гэдэгт чи итгэлтэй байна уу? гэлээ. Мередит түр азнаснаа
- Барьцааны мөнгө асуусан юм болов уу? гэж асуув.
Мередит суудлаасаа босож, чимээгүй гайхаж хоцорсон гурван эрийг ардаа орхин хурлын танхимаас гарлаа. Хэдэн хормын дараа эргэж ирэхдээ түүний царай нь хэдэн насаар хөгширчихсөн мэт харагдав.
- Ноёд оо, Бидэнд одоо хүнд асуудал тулгарлаа хэмээн тэр мэдэгдээд
- Өчигдөр олдсон хохирогчийн нэр ус тодорхой болжээ. Түүнийг Реба Фрайэ гэдэг юм байна.
Цээжийг нь хүнд юмаар дараад авах мэт болж Биллийн амьсгал бөглөрөх шахав. Спэлберн ч гэсэн их цочирдсон харагдана. Харин Флорес учрыг нь олоогүй гайхсан бололтой
- Тэр хэн гэдгийг би мэдэж болох уу? гэж асуухад
- Охин байх үеийнх нь овог Ньюброу. Виржиниагийн шинэ засгийн газрын төлөөлөгч болж ч магадгүй, одоогийн хотын сенатор Митч Ньюброугийн охин гэж Мередит тайлбарлаж өгөв.
Флорес түгжсэн амьсгалаа хүчтэй үлээж гаргаад
- Би түүнийг алга болсон гэж сонсоогүй гэлээ.
- Үүнийг рапортонд албан ёсоор оруулаагүй байсан юм. Эцэгтэй нь аль хэдийн холбогдсон. Mэдээж тэр үүнийг улс төрийн эсвэл хувийн шалтгаантай гэж бодож байгаа. Зургаан сарын өмнө гарсан хэрэгтэй адилхан байгаа нь түүнд огт сонин биш гэж хэлснээ Мерэдит толгойгоо сэгсэрч
- Сенатор үүнийг хүндээр тусгаж авч таарна. Биднийг хэвлэл мэдээллийнхэн асуултаар бөмбөгдөхөөр зэхэж байгаа. Тэр галыг бидэн рүү турхирах нь ойлгомжтой гэж нэмж хэлэв.
Билл зүрх алдаж зориг нь мохож байгааг мэдрэв. Ийм мэдрэмжийг тэр уул нь үзэн яддаг. Гэвч тэр одоо үүнийг үнэхээр биеэрээ мэдэрч байлаа.
Танхимд уйтгартай чимээ аниргүй байдал ноёлжээ. Эцэст нь Билл хоолойгоо зассанаа
- Бидэнд дэмжлэг хэрэгтэй гэж хэллээ.
Мередит өөр лүү нь эргэхэд Билл ширүүн харцыг нь олж харав. Гэнэт Мередитийн царай санаа зовж үл итгэсэн маягтай болов. Тэр Биллийн бодлыг уншжээ. Билл Райлигаас туслалцаа авахыг хүсэж байгааг мэдсэн тэрбээр
- Тэр одоохондоо бэлэн биш гэж хариуллаа.
Билл санаа алдав.
- Ноёнтон, Райли энэ хэргийн талаар бусдаас илүү сайн мэднэ. Бас тэр биднээс илүү ухаантай.
Билл түр завсарласнаа юу бодож байгаагаа хэлэв.
- Бид Райлигүйгээр хэргийн учрыг олж чадахгүй гэж би бодож байна.
Урдаа тавьсан цаасыг харандаагаар тогшиж суусан Мередит эндээс хол өөр хаана ч юм нэг газар байхыг үнэхээр хүсэж байлаа.
- Энэ уул нь буруу. Тэр хэрвээ дахиж өвдвөл энэ чиний алдаа байх болно. Мередит амьсгалаа урт гаргаснаа үргэлжлүүлэн
- Түүн рүү утаст гэлээ.

_________________
Sakura


Top
   
PostPosted: Aug.11.17 6:55 pm 
Offline
Ахмад Гишvvн
Ахмад Гишvvн
User avatar

Joined: Jul.30.06 7:33 am
Posts: 559
Location: Holland
Бүлгээ дуусгах гээд эдит хийсэн шүү. удахгүй гуравдугаар бүлгийг оруулна. Ном маань 36 бүлэгтэй.

_________________
Sakura


Top
   
PostPosted: Aug.11.17 9:42 pm 
Offline
Ахмад Гишvvн
Ахмад Гишvvн
User avatar

Joined: Jul.30.06 7:33 am
Posts: 559
Location: Holland
Бүлэг 3

Хаалга онгойлгосон арван хэдтэй охин хаалгаа хамрынх нь өмнө дахиад хаахыг хүссэн байртай харагдана. Гэвч тэр хаалгаа онгорхой чигээр нь орхиж үг дуугүй эргээд явлаа. Билл дотогшоо ороод сурсан зангаараа
- Сайн уу, Эприл хэмээн мэндлэв.
Ээжтэйгээ адилхан наргил модны самар шиг бор нүд, бараан үстэй, ууртай, туранхай, арван дөрөвтэй энэ охин түүнтэй хариу мэндэлсэнгүй. Хэт томдсон хэлхгэр цамц өмсөж, үсээ сэгсийлгэсэн Эприл буйданд шигдэж суулаа. Гар утастайгаа холбосон чихэвч зүүсэн тэрбээр юу ч сонсоогүй бололтой.
Биллд нэг л эвгүй санагдаж, юу хийх ёстойгоо сайн мэдэхгүй хэсэг зогсов. Райли руу утасдахад тэр эргэлзэх шиг болсон ч Биллийг гэртээ ирэхийг зөвшөөрсөн ажээ. Тэр бодлоо өөрчилсөн юм болов уу?
Билл бүдэг гэрэлтэй байрны дотуур алхах зуураа эргэн тойрноо ажиглалаа. Зочдын өрөө рүү орвол яг л Райлигийнх гэлтэй бүгд байрлалаа зөв олсон, эмх цэгцтэй харагдана. Гэхдээ буулгаж татсаг хөшигнүүд хаалттай, бас тавилганууд тоосонд дарагдсан байлаа. Райли хэзээ ч ийм байдаггүй. Номын тавиур дээр өөрийнх нь Райлид зориулж худалдаж авсан шинэхэн гялгар хавтастай триллер номнуудыг эгнүүлэн өржээ. Номнууд уул нь Райлийг асуудлаасаа түргэн салахад туслана гэж бодсон юм сан. Тэр нэг ч номыг нээж хараагүй бололтой.
Биллигийн санаа улам их зовлоо. Энэ түүний мэддэг Райли биш. Мередитийн зөв байсан юм биш байгаа? Түүнд дахиад хугацаа хэрэгтэй байгаа юм болов уу? Түүнийг бүрэн эдгэрч бэлэн болохоос өмнө би дэндүү яарч ирсэн юм биш биз?
Билл биеэ барин цааш алхаж булан тойртол Райли гал тогооны өрөөнд ганцаараа сууж харагдав. Тэр гялгар гадаргуутай ширээний дэргэд гэрийн халаат, шаахайтайгаа урдаа кофе тавьчихсан сууж байлаа. Райли толгойгоо өргөөд түүний ирэхийг мартсан бололтой харц нь сандарч мэгдсэн байртай харагдав. Гэхдээ тэр харцаа хурдан хурдан нууж, үл мэдэг инээмсэглээд бослоо.
Билл урагшаа алхан Райлийг хүзүүдэн тэврэхэд тэр хариуд нь сулхан тэврэх аядав. Гэрийн шаахай өмссөн Райли өөрөөс нь хамаагүй жижигхэн санагдав. Тэр бас тураад бүр ч илүү туранхай болсныг анзаарсан Биллийн санаа улам их зовлоо.
Билл ширээнд Райлиг урдаас нь харж суугаад сайн ажиглав. Үс нь цэвэрхэн ч самнаагүй, шаахайгаа тайлалгүй хэдэн өдөр болсон шинжтэй харагдана. Хацар нь хонхойж цонхийж цайснаас таван долоо хоногийн өмнө харж байснаас нь хамаагүй овортой болжээ. Тэр ердөө тамын зовлонг амссан юм шиг л харагдаж байлаа. Үнэндээ ч тийм юм болсон. Райлийг алахаар завдсан алуурчин чухам юу хийх гэж байсныг Билл бодохыг ч хүссэнгүй.
Райли харцаа буруулж тэд хэсэг чимээгүй сууцгаалаа. Хамтрагчийнхаа сэтгэлийг сэргээж, хөгжилтэй болгож чадна гэдэгтэй итгэлтэй байсан боловч одоо энд суугаад уйтгар гунигийг нь биеэрээ мэдэрсэн тэрбээр юу хэлэхээ ч мэдсэнгүй. Билл түүнийг урьдынх шигээ эрч хүчтэй болсон байгаасай гэж хүссэн билээ.
Билл шинэ хүн амины хэргийн баримтыг хийсэн дугтуйгаа нууж сандлынхаа хөлний дэргэд газар тавилаа. Энэ баримтыг Райлид үзүүлж чадах эсэхдээ тэр эргэлзжээ. Энд ирсэн нь том алдаа байжээ гэдгийг тэр сайн ойлгожээ. Райлид дахиад хугацаа хэрэгтэй юм байна. Одоо байгаа байдлаас нь харвал хамтрагч нь ажилдаа дахин эргэж орж чадна гэдэгт тэр анх удаагаа эргэлзэв.
-

_________________
Sakura


Top
   
PostPosted: Aug.11.17 11:03 pm 
Offline
Ахмад Гишvvн
Ахмад Гишvvн
User avatar

Joined: Jul.30.06 7:33 am
Posts: 559
Location: Holland
- Кофе уух уу? гэж Райли асуулаа. Түүний сандарч байгааг анзаарсан Билл толгой сэгсрэв. Тэр их эмзэг харагдаж байлаа. Райлийг эмнэлэгт эргэж очихдоо, бас гэрт нь ирэх үедээ Биллийн сэтгэл байнга түгшдэг байжээ. Тэр амсаж өнгөрүүлсэн айдас, өвдөлтөө мартаж, сэтгэлд нь удаан хугацаагаар хоногшсон ёроолгүй гүн хар ангалаас өөрийгөө чөлөөлж чадах болов уу гэж Билл өөрөөсөө асуулаа. Ийм байх нь түүнд огт зохихгүй. Тэр мөрдөх ажлаа бүгдийг нь амжилттай биелүүлдэг байсан. Харин хамгийн сүүлчийн хэрэг мөрдөлт үеэр огт өөр зүйл болсон. Алуурчин этгээд урьд өмнө нь таарч байгаагүй маш аюултай гаж донтон байсан гэдгийг Билл сайн мэднэ.
Райлийг ажиглан харж байсан Билл нэг юм анзаарлаа. Райли одоо яг насандаа тохирсон овортой харагдав. Билл тэр хоёр чацуу, адилхан дөчин настай ажээ. Гэхдээ Райли ажлаа хийж байхдаа наснаасаа хэдэн насаар дүү харагддаг, эрч хүчтэй, байнга завгүй байдаг байсан. Бараан өнгийн үсэнд нь хэдэн цагаан үс ургасан харагдана. Гэвч тэр үсээ байнга буддаг байсан.
Райли охиноо дуудлаа.
- Эприл! Хариу сонсогдсонгүй. Райли охиноо хариу өгтөл хэдэн удаа чанга дуугаар дуудлаа.
- Юу вэ? хэмээн Эприл зочны өрөөнөөс бухимдлаа нуулгүй хашгирлаа.
- Өнөөдөр хичээл чинь хэдээс эхлэх вэ?
- Та мэдэж байгаа шүү дээ.
- Зүгээр хэлээдэх, за?
- Найм хагаст.
Райлигийн царай хувьсxийн, санаа нь зовсон харагдана. Тэр Билл рүү харлаа.
- Тэр Англи хэлнийхээ шалгалтанд уначихсан. Их олон хичээл тасалчихжээ. Би охиндоо туслахыг хичээж л байна.
Учрыг ойлгосон Билл толгой сэгсрэв.

_________________
Sakura


Top
   
PostPosted: Aug.12.17 1:31 am 
Offline
Ахмад Гишvvн
Ахмад Гишvvн
User avatar

Joined: Jul.30.06 7:33 am
Posts: 559
Location: Holland
Цагдаагийн амьдрал тэднээс олон золиос шаарддаг бөгөөд түүнээс болж гэр бүлийнхэн нь хамгийн ихээр хохирч үлддэг билээ.
- Надад харамсалтай байна гэж Биллийг хэлэхэд Райли мөрөө хавчив.
- Охин маань арван дөрөвтэй. Тэр намайг үзэн яддаг.
- Энэ чинь харин муу шүү.
- Би арван дөрөвтэй байхдаа бүх хүнийг үзэн яддаг байсан. Чи тэгж байгаагүй юм уу? гэж Райли асуулаа.
Билл хариулсангүй. Райли хэн нэгнийг үзэн яддаг байсан гэдэгт тэр итгэж чадахгүй байжээ.
- Хөвгүүд чинь энэ насан дээр ирэх хүртэл хүлээ дээ. Тэд одоо хэдтэй билээ? Би санадаггүй.
- Найм, аравтай гэж хариулаад Билл инээмсэглэснээ
- Мэгги энэ янзаараа байгаад байвал тэднийг Эприлийн насанд хүрэх үед би тэдэнтэй хамт байх эсэхээ мэдэхгүй байна гэлээ.
Райли толгойгоо гэлжийлгэн санаа тавьсан байртай Биллийг ажиглан харлаа. Билл түүний энэ халамж шингэсэн харцыг үгүйлж байжээ.
- Тийм нооцтой байгаа юм уу? гэк тэр асуулаа.
Билл харцаа буруулж энэ тухай бодохыг хүссэнгүй. Тэд хоорондоо үг солилцолгүй дуугүй сууцгаав.
- Чи тэнд, хөлнийхөө дэргэд юу нуугаад байгаа юм бэ?
Билл доошоо харснаа инээмсэглэв. Райли урьдынх шигээ юуг ч анзааралгүй өнгөрөөсөнгүй.
- Би юу ч нуугаагүй гэж Билл хэлээд дугтуйг авч ширээн дээр тавилаа.
- Зөвхөн чамтай л ярилцахыг хүссэн нэг юм байгаа юм.
Райли жинхэнээсээ инээмсэглэв. Өөрийг нь яагаад ирснийг тэр сайн мэдэж байжээ.
- Hадад үзүүл дээ гэж Райли хэлснээ санаа нь зовсон байртай Эприлийн байгаа өрөө рүү хараад
- Алив хоёулаа арагшаа гаръя. Охинд үүнийг харуулахыг би хүсэхгүй байна гэв.
Райли шаахайгаа тайлж Биллийн урд орон цэцэрлэг рүү хөл нүцгэн гарлаа. Тэд Райлиг энд нүүж ирэхээс өмнө байсан салхинд гандсан цэцэрлэгийн модон ширээ рүү очив. Билл захаар нь хэдэн мод тарьсан бяцxан цэцэрлэгийг харлаа. Эргэн тойрон зөвхөн мод л харагдана. Тэр хотын захад байгаагаа мартсан байжээ.
Дэндүү тусгаарлагдчихаж, гэж Билл бодлоо.
Энэ газар Райлид тохирно гэсэн бодол түүнд хэзээ ч төрж байгаагүй ажээ. Бяцxан ферм маягийн хуучин, энгийн энэ байшин хотоос гучаад километрийн зайтай байдаг. Энэ байшин эргэн тойронд нь ой мод, малын бэлчээрээс өөр юм байхгүй туслах замын төгсгөлд байдаг. Хотын амьдрал Райлид таалагдана гэж тэр бодож байсангүй. Райлиг коктейль үдэшлэгт байгаагаар тэр төсөөлж чадахгүй байлаа. Тэр хэрвээ ажилдаа эргэж орвол машинаараа Фредерикбург рүү очиж, тэндээсээ Квантикод галт тэргээр ирэх болно. Гэхдээ тэр ажиллаж чадна гэвэл шүү дээ.
- Надад наадахаа үзүүл дээ.
Билл баримт бичгүүд болон зурагнуудыг ширээн дээр тарааж тавилаа.
- Даггеттын хүн амины хэргийг чи санаж байна уу? гэж тэр Райлигаас асууснаа
- Чиний зөв байсан. Алуурчин ажлаа бүрэн дуусгаагүй байжээ гэв.

_________________
Sakura


Top
   
PostPosted: Aug.12.17 2:26 am 
Offline
Ахмад Гишvvн
Ахмад Гишvvн
User avatar

Joined: Jul.30.06 7:33 am
Posts: 559
Location: Holland
Райли гэрэл зурган дээр тонгойх үед нүд нь томорч дүрлийхийг Билл харлаа. Тэр хавтаст хэргийг судлах үед тэд үг дуугарсангүй. Райлиг ажилдаа эргэж ороход эсвэл бүр болиход нь энэ арай хэрэгтэй байсан юм биш байгаа хэмээн Билл өөрөөсөө асууж суулаа. Эцэст нь Билл
- Энэ талаар чи юу гэж бодож байна? гэж асуув.
Тэр хариу хэлэлгүй хавтас хэргээс нүдээ салгахгүй суусаар байлаа. Эцэст нь тэр харцаа дээшлүүлэхэд Билл нүдэнд нь нулимс цийлэгнэхийг хараад өөрийн эрхгүй цочив. Тэр үүнээс аймшигтай хэрэг дээр ажиллаж байхдаа, цогцосны дэргэд байхдаа ч Райлигийн уйлахыг харж байгаагүй. Тэр түүний мэддэг Райли биш байлаа. Аруурчин өөрийнх нь мэдэж чадаагүй ямар нэг юм түүнд хийжээ.
Райли нулимсаа залгиад
- Би айгаад байна, Билл. Би маш их айж байна, Үргэлж. Бүх юмнаас гэлээ.
Райлиг харсан Биллийн зүрх шимшрэв. Тэр өөрөөс нь илүү эрч хүчтэй, ганцxан өөрөө итгэж найдаж явдаг тэр хуучин Райли хааччихав хэмээн өөрөөсөө асуулаа. Тэр түүнийг бодож байснаасаа илүү их санажээ.
- Райли, тэр үхсэн гэж итгэлтэй өнгөөр хэлээд
- Тэр чамайг дахиж зовоож чадахгүй гэв.
Райли толгой сэгсрэв.
- Чи үүнийг мэдэхгүй.
- Мэдээж, би сайн мэдэж байна гэж Билл хариулснаа
- Тэд алуурчны цогцсыг дэлбэрэлтийн дараа олсон шүү дээ гэлээ.
- Тэд түүнийг бүрэн таньж тодорхойлж чадаагүй.
- Гэхдээ чи тэр мөн гэдгийг мэдэж байгаа.
Райли толгойгоо гудайлган нэг гараараа нүүрээ даран уйллаа. Билл гараа ширээ давуулан сунгаж нөгөө гарыг нь атгаад
- Энэ бол шинэ хэрэг. Чамд тохиолдсон зүйлтэй огтхон ч хамаагүй гэж хэллээ.
Райли толгой сэгсрэв.
- Үүнээс болсон юм биш ээ.
Тэр уйлах зуураа алгуур өндийж хавтаст хэргийг Биллд буцааж өгөөд харцаа буруулав.
- Намайг уучлаарай гэж хэлчихээд тэр доошоо харлаа. Гар нь салганан чичирхийлж харагдана.
- Чамайг одоо явах хэрэгтэй гэж би бодож байна гэж Райли нэмж хэлэв.
Цочирдож мэгдсэн, бас гунигласан тэрбээр хавтаст хэргээ авлаа. Билл ийм юм болно гэж огт бодоогүй ажээ. Билл нулимсаа тэвчин хэсэг сууж байснаа эцэст нь Райлигийн гарыг аяархан алгадаад босож байшингаар дамжин явлаа. Эприл урьдын адил зочдын өрөөнд нүдээ аньчихсан сонсож буй хөгжмийнхөө хэмнэлээр толгойгоо хөдөлгөн сууж харагдав.

_________________
Sakura


Top
   
PostPosted: Aug.12.17 4:33 am 
Offline
Ахмад Гишvvн
Ахмад Гишvvн
User avatar

Joined: Jul.30.06 7:33 am
Posts: 559
Location: Holland
* * *

Биллийг явсны дараа Райли ганцаараа цэцэрлэгийн ширээний дэргэд уйлаар суулаа.
Бүх юм зүгээр гэж би бодсон юм сан, гэж тэр бодов. Тэр үнэхээр Биллийн төлөө эрүүл саруул болохыг хүсжээ. Тэр бас ингэж чадна гэж бодсон. Гал тогооны өрөөнд энгийн яриа дэлгэхэд амархан байсан. Гадаа гарсны дараа хавтаст хэргийг харах үед тэр өөрийгөө хэвийн байна гэж бодож байсан. Илүү дээр байна ч гэж бодсон байх. Тэр өөрийн эрхгүй сэтгэл татагджээ. Хуучин идэвх сонирхол нь сэргэж, тэр дахиад байрандаа буцаж ирэхийг хүсжээ. Тэр нуга дарагдсан байсан. Мэдээж оньсого таахад ой ухаанаа ашигладаг шиг хоорондоо бараг адилхан энэ хүн амины хэргүүдийн учрыг олоход бас хийсвэрээр сэтгэх хэрэгтэй. Тэр нь ч бас хэвийн болсон юм шиг байсан. Эмч нь хэрвээ ажилдаа буцаж орохыг хүсэж байгаа бол түүнийг ийм юм хийх хэрэгтэй гэсэн.
Гэтэл тэр ой ухаанаа ашиглаж тааж оньсого нь ямар ч гэм зэмгүй хоёр эмэгтэйг тэсвэрлэшгүй өвдөлтөөр тарчилган зовоож амийг нь хороосон хэний ч санаанд оромгүй эмгэнэлтэй хэрэг байжээ. Гэнэт тэр Tэдэнд миний амссан зовлонгоос илүү хүнд хэцүү байсан болов уу? гэж өөрөөсөө асуужээ.
Одоо бүх бие нь айдас түгшүүрт хүлэгджээ. Тэр бас ичиж зовон, мэгдэн сандарч байлаа. Билл бол түүний хамтрагч, хамгийн сайн найз. Тэр түүнд маш их өртэй. Өнгөрсөн хэдэн долоо хоног хэн ч өөртэй нь байхыг хүсэхгүй байхад ганцxан Билл дэргэд нь байнга байсан. Тэр Биллийг байгаагүй бол эмнэлэгт байх хугацаандаа амьд үлдэхгүй байсан биз. Билл өөрийг нь энэ сул дорой байдлаасаа гарч, босож ирэхийг хараасай гэж тэр хамгийн сүүлд нь хүссэн.
Эприл арын хаалган дээр чанга орилохыг тэр сонслоо.
- Ээж, бид одоо хооллох хэрэгтэй, тэгэхгүй бол би хоцрох нь байна.
Райли охиныхоо урдаас "Өглөөнийхөө цайг өөрөө бэлтгэ!" гэж хашгирмаар санагдав. Гэхдээ тэр тэгсэнгүй. Эприлтэй тэмцэлдээд тэр бүр цөхөрчихсөн тул аль хэдийн бууж өгчээ.

_________________
Sakura


Top
   
PostPosted: Aug.12.17 6:46 am 
Offline
Жирийн Нэгэн Гишvvн
Жирийн Нэгэн Гишvvн

Joined: Dec.08.16 12:10 pm
Posts: 10
Bayrlalaa, unshij bg shu.


Top
   
PostPosted: Aug.12.17 9:02 pm 
Offline
Ахмад Гишvvн
Ахмад Гишvvн
User avatar

Joined: Jul.30.06 7:33 am
Posts: 559
Location: Holland
Тэр суудлаасаа босож, гал тогооны өрөө рүү явлаа. Ороолттой цааснаас тастаж аваад нулимсаа арчиж, хамраа цэвэрлэсний дараа өглөөний унд бэлтгэхээр зэхэх үедээ эмчийн хэлснийг санахыг оролдов. Хэсэг хугацаа өнгөрсний дараа тогтсон хэв маяг, зуршлаа эргүүлж авахад маш хэцүү байдаг. Райли бүгдийг алхам алхмаар хийж, дасах хэрэгтэй байлаа.
Тэр хөргөгчнөөс савтай өндөг, утсан гахайн мах, цөцгийн тос, Эприлийн дуртай жимсний чанамал гаргав, тэр харин өөрөө дургүй. Дараа нь хайруулын тавганд утсан гахайн махнаас зургаан хэрчмийг хийгээд хийн зуухаа асаав
Шар-хөх дөл манасxийн асахад Райли арагшаа ухарлаа. Тэр нүдээ анихад бүгд эргээд ирэх шиг болов.

Rайли байшингийн шалан доор зориуд хийсэн шувууны тор шиг намхан давчуу зайнд хэвтэнэ. Пропанаар асаадаг бамбарын асахыг тэр харлаа. Бусад үед тэр энд зөвхөн харанхуйд хэвтэж байдаг. Шал нь бохир заваан. Дээр нь байгаа шалны мод явган суух ч аргагүй дэндүү намхан ажээ. Тэр эрийг жижиг хаалга онгойлгон энд мөлхөн орж ирэхэд энд түнэр харанхуй байдаг учир Райли түүнийг харж чаддаггүй ч аахилж амьсгаадахыг нь сонсдог байжээ.
Тэр хаалга онгойлгон орж ирээд бамбараа асаав. Райли бамбарын гэрэлд түүний харгис хэрцгий, муухай царайг харлаа. Тэр түүнийг тавган дээр тавьсан хомсxон хоолоор тохуурхахаар иржээ. Райли гараа сунгавал тэр бамбарынхаа дөлийг ойртуулна. Түлэгдэж шархдалгүй хоолонд хүрэх аргагүй...


Райли нүдээ нээлээ. Нүднийх нь өмнө харагдаж байсан дүрснүүд бүдгэрсэн хэдий ч дотроо хадгалсан энэ дурсамжийг зүгээр сэгсрээд хаячихаж чадахгүй байлаа. Хамаг биеэрнь адрелин тархжээ. Тэр сурсан зангаараа өглөөний унд бэлтгэж, ширээгээ засаж байтал охин дахиад чанга дуудлаа.
- Ээж, хэр удах юм бэ?
Райли цочиж барьж байсан таваг нь унаж хага үсрэв. Эприл өрөөнд орж ирээд
- Юу болсон бэ? хэмээн асуув.
- Зүгээр, юу ч болоогүй.
Райли тавагны хагархайг цэвэрлэж дуусаад ердийнхөөрөө Эприлтэй цуг хоорондоо өширхсөн аятай чимээ аниргүй ундаа ууж сууна. Eприл, би бол чамайг хайрладаг ээж чинь, хэмээн хэлж энэ дүнсгэр байдлыг эвдэхийг Райли хүсэв. Тэр олон удаа оролдсон боловч нөхцөл байдлыг харин улам ч дордуулчихдаг. Охин өөрийг нь үзэн яддагийг мэдсэн тэрбээр үүнийг яаж дуусгавар болгохоо мэдэхээ байжээ.
- Өнөөдөр чи юу хийх вэ? гэж тэр охиноосоо асуулаа.
- Юугаа бодсон юм бэ? хэмээн Эприл уурсан хэлээд
- Мэдээж сургууль руугаа гэв.
- Би дараа нь гэж асууж байгаа юм гэж Райли дуугаа өндөрсгөлгүй, тайван хэлээд
- Би ээж чинь болохоор үүнийг мэдэхийг хүсэж байгаа маань ердийн зүйл.
- Бидний амьдралд ердийн гэхээр зүйл юу ч байхгүй.
- Чи надад юу ч ярьдаггүй гэж Райли хэлэв.
- Та ч гэсэн.
Яриа амжилттай болсонгүй.
Тэр үнэнийг хэллээ, гэж Райли гашуунаар бодлоо. Эприлийн мэдэж байгаагаас илүү үнэн юм энд бий. Райли охиндоо ажлынхаа тухай, өөрт тохиолдсон хэрэг буюу хорионд байснаа болон эмнэлэгт хэвтэж өнгөрүүлсэн үеийнхээ талаар, бас одоо яагаад "гэртээ амарч" байгаагаа ярьж байгаагүй. Эприл тэр үед зөвхөн ихэнх хугацааг эцгийнхээ дэргэд өнгөрүүлэх ёстой байснаа л мэднэ. Тэр эцгийгээ ээжээсээ ч илүү үзэн яддаг ажээ. Райли охиндоо учрыг талбарлан хэлэхийг хүссэн ч эх нь ямар байдалд байгааг Эприл мэдэхгүй байсан нь дээр гэж боджээ.
Эприлийг хүргэж өгөхөөр сургууль руу нь явах замын туршид тэд хоорондоо нэг ч үг солилцсонгүй. Эприлийг машинаас буухад Райли араас нь
- Арван цагт уулзацгаая гэж чанга хэллээ.
Эприл цааш алхах зуураа гараараа хайхрамжгүй даллав.
Райли ойролцоо байдаг кофены газар руу явлаа. Олны дунд байх хэцүү санагддаг ч тэр заавал ингэх ёстой гэдгээ мэддэг учраас энд ирдэгээ зуршил болгожээ. Энэ кофены газар жижигхэн, хэзээ ч хүн ихтэй байдаггүй бөгөөд ялангуяа өглөөгүүр бүр ч цөөхөн байдаг болохоор энд байх нь түүнд аюулгүй юм шиг санагддаг.
Тэр каппучино уугаад сууж байхдаа Биллийн гуйлтыг дахиад саналаа. Аль хэдийн зургаан долоо хоног өнгөрчихжээ, чөтгөр ав. Үүнийг өөрчлөх хэрэгтэй. Тэр өөрчлөгдөх ёстой. Тэр харин юунаас эхлэхээ мэдэхгүй байлаа,
Гэнэт түүнд нэг санаа төрлөө. Юунаас эхлэхээ тэр мэджээ.

_________________
Sakura


Top
   
PostPosted: Aug.13.17 11:28 am 
Offline
Нутаг Нугын Шvтээн Гишvvн
Нутаг Нугын Шvтээн Гишvvн
User avatar

Joined: Jun.19.02 4:11 pm
Posts: 788
Location: closer than your breath
hvleej unshih balainmaa duushaar n unshdag bj
unuudurjin damjin unguruh nisleg tei uchraas neg bvten yum unshchmaar bhiin
en Angli hel dr link bhkuiz pls, sonirholtoi bn, bi iim suspect behaviour thriller t nugasgui bhoor aazgai hudluud bn :))
esul iim tustei duustzan yum bnu?

_________________
a perfect machine


Top
   
Display posts from previous:  Sort by  
Post new topic  Reply to topic  [ 505 posts ]  Go to page 1 2 3 4 520 Next

All times are UTC+09:00


Who is online

Users browsing this forum: No registered users and 3 guests


You cannot post new topics in this forum
You cannot reply to topics in this forum
You cannot edit your posts in this forum
You cannot delete your posts in this forum
You cannot post attachments in this forum

Search for:
Jump to:  

Copyright Asuult.NET © 2000-2015.
Administrative Contact: Khundaga Khurelbaatar [hundaga@hotmail.com]
Tel: 1-888-303-4927, Fax: 1-888-406-2264.
Powered by phpBB © 2000-2015 phpBB Group. Powered by phpBB® Forum Software © phpBB Limited