#AsuultSambar :

МОНГОЛ УЛС МАНДАН БАДРАГ!
It is currently Nov.21.17 3:37 pm

All times are UTC+09:00




Post new topic  Reply to topic  [ 484 posts ]  Go to page Previous 113 14 15 16 1719 Next
Author Message
PostPosted: Sep.28.17 11:31 pm 
Offline
Нутаг Нугын Шvтээн Гишvvн
Нутаг Нугын Шvтээн Гишvvн
User avatar

Joined: Jun.19.02 4:11 pm
Posts: 782
Location: closer than your breath
no u calm down,don't wag your tail after her!! not interested quoting you!

_________________
a perfect machine


Top
   
PostPosted: Sep.28.17 11:34 pm 
Offline
Хаанчлагч Гишvvн
Хаанчлагч Гишvvн
User avatar

Joined: Dec.12.03 3:18 pm
Posts: 1159
Location: In the end
Nah, it's not about her, u know. I'm just asking you to be polite around here.

_________________
PEPPA PIG


Top
   
PostPosted: Sep.28.17 11:55 pm 
Offline
Гишvvн
User avatar

Joined: Aug.25.03 11:36 am
Posts: 6396
Энэнд чинь одоо уурлах хэрэг юу байна аа.

Би лав ганц ч үг дуугардаггүй хүмүүст юм орчуулж өгөх дургүй.

_________________
:f01:


Top
   
PostPosted: Sep.29.17 1:19 am 
Offline
Асуулт Самбарын Хvндэт Харуул
User avatar

Joined: Sep.21.09 1:02 pm
Posts: 6305
Location: Энд
Сараан ийм лаг англи хэлтэйм чинь намайг foe list-ндээ аргалж бгаад хийчихээч ккк.

_________________
:wink:


Top
   
PostPosted: Sep.29.17 1:52 am 
Offline
Олны Танил Гишvvн
Олны Танил Гишvvн
User avatar

Joined: Jul.30.06 7:33 am
Posts: 522
Location: Holland
Бүлэг 16

Райли хөлөрсөн гараараа хаалганы хонхыг дарах үедээ мэдэхийг хүсэж буй зүйлээ эндээс олно хэмээн найдаж, бас дотроо залбирч байв. Зургаахан минутын өмнө Райли Эприлийн гар утсанд хүссэн дугаараа олохоор галзуурсан мэт утасны дугааруудыг гүйлгэж зогссон. Энэ бол өчигдөр Эприлтэй хамт өвч татаж байсан Брайаны утасны дугаар байжээ. Тэрбээр Брайан руу залгаж одоо гэрт нь шууд очно гэдгээ хэлжээ. Райли түүнд яагаад очих гэж буйгаа тайлбарлаж цаг алдахыг хүсээгүй.
Биеэ арчилж тордсон өндөр туранхай эмэгтэй хаалга онгойлгож өглөө. Өсвөр насны хүүтэй гэж харагдахгүйн тулд энэ эмэгтэй маш их хөдөлмөр зарцуулсан бололтой. Райли мөрдөгчийн тэмдгээ эмэгтэйд харуулаад
- Мөрдөгч Райли Пэйж, хэмээн өөрийгөө танилцуулав. Алга болсон охиноо хайж буй ХМТ-ны ажилтан гэж гэж нэмж хэлэх байсан юм болов уу? Яг одоо Райли юу гэж тайлбарлахаа мэдэхгүй сайн мэдсэнгүй. Эмэгтэй Райлиг нөхцөл байдлыг тайлбарлах хэцүү байдлаас аврах мэт
- Гэрт ор. Намайг Кэрол гэдэг, Брайаны ээж. Таныг ирнэ гэж Брайан надад хэлсэн, гэж хэллээ.
Райли эмэгтэйг дагаж тансаг тавилгатай том зочдын өрөөнд орвол Брайан өөрийг нь хүлээгээд сууж байв. Зөөлөн буйдан сандалд бүр шигдэж суусан жижигхэн туранхай биетэй хүү Эприлтэй хамт өвс татаад мансуурчихсан байсан хүүтэй огт адилгүй харагдаж байлаа. Гэхдээ Райлиг ээжид нь өвс татсан талаар хэлэхээр ирсэн гэж бодсон хүү айсан нь илт мэдэгдэж байв.
Тэр мэдээж айж байгаа, хэмээн Райли дотроо бодсон ч одоохондоо түүнд бусдыг айлгаж цочоох шаардлага байхгүй гэдгээ мэдэж байлаа. Эмээсэн байртай харагдах хүүгийн ээж буйдан сандалны ард очиж зогсоод
- Брайан хэрэг тарьчихсан уу? гэж асуув.
Райли охиныг нь хулгайлсан хэрэгтэй хүү огт хамаагүй гэдгийг мэдэж байсан болохоор эхлээд юу гэж хэлэхээ мэдсэнгүй. Гэхдээ Брайан охинтой нь хамт замын машинд суусан гэсэн. Тэгэхэд Райли маш их уурласан боловч одоо харин сэтгэл хөдлөлөө барих хэрэгтэй гэдгээ мэдэж байлаа. Тэрбээр тэмдэглэл хийх дэвтрээ гаргаж ирэх үедээ хүүгийн нүд рүү эгцэлж хараад
- Брайан, Эприлийг хүн хулгайлчихсан, гэж хэлэв.
Брайаны нүд томорч, царай нь шохой шиг цагаан боллоо. Тэр яагаад цонхийж цайсныг Райли сайн мэднэ. Хүү өвс татсан талаар ярина гэж бодож байтал харин байдал улам ноцтой болохыг ойлгожээ.
- Эприл гэж хэн бэ? гэж ээж нь асуухад Брайан
- Тэр... тэр миний найз охин, гэж арайхийж хариулав.
- Өө, хэмээн Кэролыг дуу алдахад
- Тэр миний охин, гэж Райли нэмж хэллээ. Одоогийн нөхцөлд энэ үг ямар сонсогдож байгааг тэрбээр сайн мэдэж байв. Брайаны ээж ухаан алдаж унах нь уу гэмээр их л муу харагдаж байснаа дэргэд нь харагдсан сандал дээр бараг унаад өглөө. Тэрбээр
- Намайг өршөөгөөрэй. Ямар аймшигтай хэрэг вэ, гэж хэлэхэд Райлиг ч мөн адил сэтгэл хөдлөлдөө автлаа. Дотор нь уур хилэн дүрэлзэхийн хажуугаар тэр бас айж байв. Тэр яагаад өөрийгөө ийм төвөгтэй байдалд оруулчихав? Тэр яагаад өөр мөрдөгчид ирэхийг хүлээж чадсангүй вэ? Тэгсэн бол одоо өөрийнхөө энэ айдас түгшүүрийг бусдад харуулаад сууж байхгүй байсан.
Райли одоо Биллийг дэргэдээ байгаасай гэж маш их хүсэж байлаа. Эсвэл Люси ч юм уу. Яг одоо түүнд хэрэгтэй хүн бол төлөв даруу, биеэ барьж чаддагаас гадна бусдын зовлонг хуваалцаж чаддаг Люси. Aсуултыг өөрөө биш харин Люси тавих байсан юм. Гэвч одоо байдлыг өөрчлөх аргагүй болсон гадна хүлээх хугацаа байхгүй. Одоо Эприлийг юу хүлээж байгааг Райли өөрөө амсаж үзсэн болохоор сайн мэдэж байгаа ч харин охин нь хэр удаан амьд байж чадахыг мэдэж чадахгүй.
Брайн ээжийнхээ хамт Райлиг харж сууна. Эцэст нь Кэрол ам нээж чичирхийлсэн хоолойгоор
- Гэхдээ миний хүү энэ хэрэгт ямар хамаатай юм бэ? хэмээн асуулаа.
Райли тайван ярихыг хичээж хоолойгоо засахаар шүлсээ залгиад
- Брайан, Эприл та хоёр өчигдөр манай гэрт очихдоо замын машинд суусан гэсэн. Эприлийг тэр машины жолооч хулгайлсан гэж би бодож байна, гэж хэлэхэд Брайан
- Өө бурхан минь хэмээн дуу алдав.
- Чамайг надад тэр өдөр болсон бүх явдлыг ярьж өгөөсэй гэж би хүсэж байна. Тэр ямар машинтай байсан бэ?
Брайан машиныг санахыг хичээн хэсэг чимээгүй суулаа.
- Саарал өнгийн машин, бас мөргөлдсөн болов уу гэмээр зорчигч суудаг талдаа том хонхойчихсон байсан.
Хүү чин сэтгэлээсээ туслахыг хичээж байгааг харсан Райли бага зэрэг тайвширч Брайаны хэлснийг тэмдэглэж авлаа. Тэр одоо маш чухал асуулт тавих болно. Райли гар утсан дээрээ Петерсоны зургийг гарган өөр лүүгээ харуулж тавиад
- Тэр эрэгтэй ямар харагдаж байсан бэ? хэмээн асуулаа.
- Тэр өндөр нуруутай, тарган биш, гэхдээ ханхар цээжтэй гэж би бодож байна.
Райлид одоо урам орох шиг санагдав. Зурган дээрх эр метр ная орчим өндөртэй харагдана.
- Сайн байна. Цааш нь үргэлжлүүл дээ.
- Тэр их өтгөн үстэй. Бас эрүүн дээрээ өрвийсөн сахалтай. Гэхдээ сахал нь хусахаа мартчихсан юм шиг биш, харин нэг төрлийн хэв маяг юм уу гэмээр харагдаж байсан.
Райли Брайаны дүрслэн хэлснийг зурагтай харьцуулж харлаа. Зурган дээрх Петерсон богинохон засуулсан халимагтай,бас сахлаа нямбай хуссан байв. Тэр өөрөө ч гэсэн Петерсоныг сахалтай байхыг харж байгаагүй билээ.
Брайан өөр олон зүйл санахыг хичээж байлаа.
- Тэр эрийн царай ямар хэлбэртэй байсан бэ?
- Өө тийм, одоо саналаа. Тэр бараг тэг дөрвөлжин гэмээр эрүүтэй байсан.
Бамбарын гэрэлд харсан тэрийн шаймий хэлбэртэй эрүүг Райли саналаа. Зурган дээр эр ч гэсэн тийм эрүүтэй ажээ. Райли зургийг Брайанд харуулж жолооч эр мөн эсэхийг асуух шахсанаа болив. Жолооч эр бол Петерсон байсан гэдэгт Райли аль хэдийн эргэлзэхээ больсон ч ЗША-ныханд өөнийг нотлох хэрэгтэй байлаа. Тйим учраас тэр Брайанд нөлөөлсөн гэж сэжиг төрүүлэхээр ямар нэг зүйл хийж болохгүй.
Райли Брайаны ээжид хандан
- Кэрол, Брайан та хоёрыг надтай хамт цагдаагийн газар луу яваасай гэж би хүсэж байна, гэж хэлэхэд эмэгтэй уруулаа өмөлзүүлснээ чичирхийлсэн хоолойгоор
- Би өмгөөлөгч рүүгээ утасдах хэрэгтэй юү? гэж асуулаа.
- Тэгэх шаардлагагүй. Хүү чинь ямар ч хэрэгт орооцолдоогүй. Брайаныг аман зураг гаргадаг зураачид энэ дүрслэлээ хэлж өгөхийг би хүссэн юм. Тэр жолоочийг сайн ажиглаж харсан болохоор энэ тус болно гэж би бодож байна.
Кэролын санаа амарсан бололтой
- Тэгвэл хэдүүлээ одоо явцгаая. Бид чадах чинээгээрээ туслах болно, гэлээ.
Тэд туслахад бэлэн байгааг хараад Райли маш их талархав. Тэрбээр эхлээд хүүг цагдаагийн газрын зураачид хүргэж тэнд нь орхиод дараа нь ЗША руу очиж Петерсоныг олоход бас устгахад хэрэгтэй зүйл байгаа эсэхийг хайж олохоор шийджээ.

_________________
Sakura


Top
   
PostPosted: Sep.29.17 5:28 am 
Offline
Хэлээд баршгvй их цолтой
Хэлээд баршгvй их цолтой

Joined: Sep.10.09 9:45 am
Posts: 484
Location: Төв цэгт
Номоо үргэлжлүүлж байгаад баярлаж байгаа шүү.
Энэ Сараан гэж спойлер ч алгасаж уншиж чадахгүй, дурандаа уншчихаад хаа сайгүй хэрүүл цацаад байдагаа болиорой. Чиний зургийг чинь энд оруулаад ямархуу хүн байна үзүүлэлтэй нь билээ.

_________________
Энхрий хайрт эх орныхоо төлөө


Top
   
PostPosted: Sep.29.17 6:18 am 
Offline
Давамгайлагч Гишvvн
Давамгайлагч Гишvvн

Joined: Feb.27.13 5:20 pm
Posts: 877
Баярлалаа.Элдэв дэмий үгс сонсож байгаа ч энэ буландаа үнэнч үргэлжлүүлэн орчуулгаа оруулж байгаад тань талархмуй.Жингийн цуваа үргэлжилж байхад ****** хуцаад ч зогсошгүй ээ.

_________________
Х Ү С


Top
   
PostPosted: Sep.29.17 12:35 pm 
Offline
Нутаг Нугын Шvтээн Гишvvн
Нутаг Нугын Шvтээн Гишvvн
User avatar

Joined: Jun.19.02 4:11 pm
Posts: 782
Location: closer than your breath
hahaha vzvvljil bhkui yu, aidag yumuu
bas zurag hadgalj yawdag bhnee :)))

_________________
a perfect machine


Top
   
PostPosted: Sep.29.17 5:23 pm 
Offline
Асуулт Самбарын Хvндэт Харуул
User avatar

Joined: Sep.21.09 1:02 pm
Posts: 6305
Location: Энд
Петерсон нүүрээ хувиргадаг юм болов уу? Райли мэдээж цагдаа юм чинь тэр эрүү мэрүүг нь сайн л анзаармаар юм.

Баярлалаа :wd: :wd:

_________________
:wink:


Top
   
PostPosted: Sep.29.17 7:03 pm 
Offline
Олны Танил Гишvvн
Олны Танил Гишvvн
User avatar

Joined: Jul.30.06 7:33 am
Posts: 522
Location: Holland
Бүлэг 17

ХМТ-ны ЗША-ны мөрдөгчид Эприлийн байгаа газрыг олохыг хичээн ёстой хөл толгойгүй үймэлдэж байлаа. Өнгөрсөн хугацааны туршид Райли үнэнийг хэлж байжээ гэдгийг тэд одоо мэдэцгээжээ. Петерсоныг амьд байгаад зогсохгүй одоо маш том заналхийлж байлаа. Үл итгэсэн байдал ор мөргүй арилж, тэр ч бүү хэл зарим ажилтангууд ичиж үхэхээ шахаж байв.
Петерсоны гэрэл зураг болон Брайаны дүрсэлж хэлснээр зурсан аман зургийг зурагт хуудсанд хамтад нь хэвлэжээ. Хоёр зурган дээрх хүн шаймий эрүү, өндөр нурууг нь эс тооцвол олон хүний дунд нүдэнд тусахааргүй жирийн нэгэн мэт харагдах ажээ. Гэхдээ зурган дээрх хүмүүс нэг хүн гэдэг нь хэнд ч ойлгомжтой байлаа.
Райли ажил хэрэгч байхыг хичээх боловч дотор нь аймшигтай харанхуйлна.
Мередит онгорхой орхисон хаалга руу нь ирж зогслоо. Царайнд нь санаа тавьсан байдал тод харагдана.
- Чи ямархуу байна?
Райли уйлчихалгүй биеэ барихыг хичээж хоолойгоо засаад
- Би өөрөө л буруутай гэсэн бодол надад төрөөд байна. Ийм юм байж болох уу? гэж асуухад Мередит
-Үгүй, яалаа гэж дээ. Тийм биш, гэж хариуллаа.
Мередитийн зөв гэдгийг тэр ойлгож байв. Гэхдээ тэр энэ олон жил гэмт хэрэг мөрдөн ажиллаж байхдаа одоогийн шиг хүнд байдалд огт орж байгаагүй. Тэр заналхийлэлд өртдөг байсан ч харин ийм төрлийн аймшигтай зүйлийг зөвхөн хөндлөнгөөс харж байсан болохоор яг одоо мэдэрч байгаа сэтгэлийн зовиур түүний хувьд цоо шинэ зүйл байлаа.
- Шинэ юм олж сонсов уу? хэмээн Райлиг асуухад Мередит хүндээр санаа алдаад
- Зурагт хуудастай цагдаа нарыг танай нөхрийн амьдардаг дүүрэг рүү илгээсэн боловч одоогоор Петерсоныг харсан хүн гарч ирээгүй байна, гэж хэлэв.
- Машиныг олсон уу?
- Фредериксбургийн цагдаагийн газар хүүгийн дүрсэлж хэлсэн машиныг олсон. Петерсон тэр машиныг хулгайлсан байжээ. Хүүхдүүдийг хүргэж өгсний дараахан тэд машиныг зам дээр эзэнгүй орхисон байхад нь олсон гэнэ. Хар өнгийн Кадиллак нөхрийн чинь гэрийн хажууд зогсож байхыг гудамжны эсрэг талд амьдардаг хөрш эмэгтэй харсан гэнэ. Тэр бас хулгайн машин байсан гэж бид таамаглаж байгаа. Хөрш эмэгтэй өөр зүйл хараагүй гэсэн.
Райли Мередитийн хэлсэн үг нэг бүрийг анхааралтай сонссон боловч ямар нэг найдвар төрүүлэх зүйл сонсож чадсангүй. Мередит Райлиг харж зогссоноо
- Чамд одоогоор хийгээд байх зүйл байхгүй. Гэртээ харьж амар гэж хэлсэн ч чамайг миний үгэнд орохгүй гэж би бодож байна, гэж хэлэхэд Райли толгой сэгсрээд
- Цаг эрт байна, гэж хариуллаа.
Тэгээд ч Райли Эприлийг олохоос нааш унтаж чадахгүй гэдгээ сайн мэдэх байв. Тэр бас ЗША-ныхан ч мөн адил тайван унтаж чадна гэдэгт эргэлзэж байлаа.
- Окэй. Бид өөр зүйл олж мэдэнгүүтээ чамд дуулгана, хэмээн хэлээд Мередит өрөөнөөс гарч явав.
Зурагт хуудсыг харж суусан Райли Мередитийн хамгийн сүүлд хэлсэн үгний талаар бодлоо. Тэр "бид өөр зүйл олж мэдэнгүүт" гэж хэлсэн, харин "хэрвээ" гэж хэлээгүй. Мередит хэлэх үгээ эхлээд дотроо сайн бодож сонгосон гэдгийг мэдэж байсан ч Райли түүний хэлсэн үгнээс тайвшрал авахыг хүсэж байв. Мередит Эприлийг амьд олно гэдэгтээ үнэхээр итгэлтэй байгаа болов уу?
Тэгтэл Райли онгорхой хаалган дээр танил дуу гарахыг сонслоо.
- Райли.
Райли толгойгоо өргөн тэнд зогсож буй Биллийг олж харлаа.
- Би бүгдийг дуулсан, хэмээн хэлсэн Биллийн санаа их зовж шаналсан гэдэг нь илт харагдана. Тэр харцанд уур хилэн, үзэн ядалтын ямар ч ул мөр байсангүй.
Райли эхлээд сэтгэл хөдлөлөө барихыг хир чадлаараа хичээсэн боловч одоо биеэ барих хэрэггүй юм байна гэдгээ гэнэт ойлгов.
Түүний найз, өөрийг нь сайн ойлгодог ертөнц дээрх цор ганц найз нь эргээд иржээ. Нулимс нь сул асгарах тэрбээр ухасxийн босож очин Биллд тэврүүлэв.
- Өө Билл, чи минь хүрээд иржээ. Чи энд байна.
Райли Биллийн найдвартай гарт тэврүүлээд зогсолтгүй уйлсаар байлаа.

_________________
Sakura


Top
   
PostPosted: Sep.29.17 10:15 pm 
Offline
Асуулт Самбарын Хvндэт Харуул
User avatar

Joined: Sep.21.09 1:02 pm
Posts: 6305
Location: Энд
Одоо хэр их үлдэж бгаа вэ? Гинжит алуурчин ингээд Петерсоны сүрд дарагдав аа хөөрхий. Люси ганцаараа илрүүлж чадах бол уу?

Баярлалаа :wd: :wd:

_________________
:wink:


Top
   
PostPosted: Sep.29.17 11:22 pm 
Offline
Олны Танил Гишvvн
Олны Танил Гишvvн
User avatar

Joined: Jul.30.06 7:33 am
Posts: 522
Location: Holland
* * *
Билл Квантикогийн албанаас авсан жийп машиныг жолоодож явна. Дэргэд нь, зорчигчийн суудал дээр Райли өвөр дээрээ тавьсан Ремингтон 870 12 калибраа дөрөв гурав инчийн сумаар цэнэглэж сууна. Тэд энэ зэвсгийг Вашингтон руу хөдлөхийн өмнө ЗША-наас хүсэлт гарган авчээ.
- Наадах чинь SWAT-д (тусгай ажиллагаанд) хэрэглэдэг зэвсэг гэдгийг санаараай. Эхлээд бид оршин суугчидтай ярилцсан нь дээр, гэж Биллийг анхааруулж хэлэхэд Райли
- Би энэ бууг машин дотор үлдээнэ, гэж хариулав.
Одоо Райлитай хамт байх нь маш чухал гэдгийг Билл сайн ойлгожээ. Хамгийн сайн найзынх нь сэтгэл маш их хямарсан байсан учраас түүнд өөрийнх нь тусламж дэмжлэг их хэрэгтэй байлаа. Райлиг хүнд нөхцөл байдалд байх үед нь хамтарч ажиллах гэрээгээ цуцлах нь маш том алдаа болно. Энэ бүхэн дээсэн дөрөөн дээр дэнжигнэх буй гэрлэлт, гэр бүлийнх нь амьдралд төгсгөл авчирч мэдэх ч Билл Райлиг ганцааранг нь орхиж зүрхэлсэнгүй.
Райли маш сайн мөрдөгч боловч бас бодлогогүй алхам хийдэг. Хамгийн сүүлчийн хэрэг мөрдөлтийн үеэр тэр ганцаараа явснаас бараг амиа алдах шахсан. Райлид дахиад ийм зүйл тохиолдохыг Билл яасан ч зөвшөөрч чадахгүй.
- Надад Петерсоны талаар яриач. Бидний мөрдөж байсан үеэс хойш чи түүний тапаар өөр юм олж чадсан уу?
- Тэр өөрчлөгдсөн, Билл.
- Яаж?
- Үүнийг үгээр илэрхийлж хэлэхэд хэцүү.
- Райли, одоо тавих асуулт маань чиний дурсамжийг дахиад сэргээхэд хүргэнэ гэдгээс би айж байна. Гэхдээ хоригдож байх үед чинь тэр чамд юу хэлж байсныг чи санах хэрэгтэй байна. Чамд одоогоор санаж байгаа юм байна уу?
- Тэр надад нэг удаа "чи бол миний сонирхдог хүн биш" гэж хэлж байсан.
- Хмм, түүний сонирхдог хүн нь чи биш байсан гэнэ ээ, хэмээн Билл амандаа бувтнаснаа
- Тэр өөр зүйл хэлсэн үү? гэж асуулаа.
- Тийм ээ. "Гэхдээ чи надад таалагдаж байна. Чи миний сонирхлын хүрээг тэлж өглөө" гэж тэр хэлсэн.
- Тэр үүгээрээ юу гэж хэлэх гэсэн юм бол?
- Бид түүний талаар олон юм мэдэхгүй. Тэр хичнээн олон эмэгтэйг тамлаж алсныг хэн ч мэдэж чадахгүй биз. Бид ердөө өнгөцxөн булж орхисон дөрвөн хүний шарил олсон. Тэгэхээр олдоогүй өчнөөн олон хохирогч байж болох талтай.
- Тийм дээ. Бидний олсон хохирогчид бүгд хөрөнгө чинээтэй хүмүүс байсан. Эхний эмэгтэй сэтгэл судлаачтай гэрлэсэн, хоёр дахь нь сонины эрхлэгчээр ажилладаг, гурав дахь хохирогч төлөвлөлт хариуцсан мэргэжилтний эхнэр байсан. Харин дөрөв дэх хохирогч том компанид дээгүүр алба хашдаг эмэгтэй байж билээ. Эцэст нь Жоржтаунд өмгөөлөгч байсан Мари. Эндээс харахад тэр хүмүүсийн зэрэг дэвийг их хардаг байсан бололтой. Тэр магадгүй ядуу зүдүү орчинд өсч торнисон болохоор тэдэнд атаархаж хорссон биз. Тэр хөрөнгө мөнгөтэй эмэгтэйчүүдийг үзэн яддаг байсан байх.
Биллтэй санал нэг байсан Райли толгой дохиод
- Тэр өөрийгөө эр хүн гэж бодохоос ч ичдэг болсон. Тийм учраас тэр өөрөөс нь илүү гарч хөрөнгө чинээтэй болж чадсан эмэгтэйчүүдийг үзэн ядаж, өшөө хорслоо тэд нараар тайлж эхэлсэн. Анхных нь хохирогч магадгүй санамсаргүй тохиолдлоор өөрийнх нь анги давхрагаас ангид баян чинээлэг эмэгтэй байсан байж мэдэх юм. Тэр баян тарган эмэгтэйчүүдийн эсрэг ганц эрийн тэмцэл явуулж байна гэж боддог учраас үйлдэж буй хэрэгт нь хүйсийн ялгаа гарч ирсэн. Петерсон хохирогч эмэгтэйчүүдийг хүчирхийлдэггүй, хэмээн ярилаа.
- Бидний урьд өмнө огт таамаглаж байгаагүй зүйлийн талаар чи ярилаа. Үргэлжлүүл дээ, хэмээн Билл хэлэв.
- Тэр өөрийгөө сайн нууж далдалж чаддаг. Бидэнд байгаа зурган дээрээс харахад тэр хүний нүдэнд өртөж анхаарал татахааргүй хүн шиг харагддаг. Хамгийн сүүлд Кадиллак хулгайлахдаа тэр баян хүн шиг харагдахын тулд хувцас хунараас авахуулаад бүгдийг урьдчилж бэлтгэсэн байж таарна. Тэр эмэгтэйчүүдийг өөртөө татаж чаддаг, тэдэнтэй наргиж зугаалдаг, заримтай нь бүр нэг оронд орсон ч байж магадгүй. Гэхдээ тэр өөрт нь хэзээ ч байгаагүй хөрөнгө эд баялаг эзэмшдэг эмэгтэйчүүдийг сонгодог байсан.
Билл хоолойгоо эхэр татах мэт дуугаргалаа. Ямар нэг зүйлийг ойлгосон үедээ тэр ингэж дуугардаг ажээ.
- Райли, энэ л байж шүү дээ. Чи түүний сонирхдог хүн биш гэдэг нь ойлгомжтой. Баян биш, дээд зиндааны хүнтэй гэрлээгүй, хурааж хуримтлуулсан эд баялаг байхгүй. Гэхдээ л түүнд чи таалагдсан учраас тэр өөрөө ч гэсэн гайхаж эхэлсэн. Дараа нь тэр зэрэг зиндаагаар ялгаварлах шаардлагагүй гэдгийг ойлгожээ. Ганц бие тэмцэгч байхаас тэр аль хэдийн залхчихсан байсан. Тэр харин бусдыг тамлан зовоож, хохирогчдынхоо өвдөж шаналахыг харж таашаал авахыг л хүсдэг болсон.
- Чиний зөв, Билл. Тэр нэг арга барилтай цуврал алуурчидтай адилгүй. Тэр арга барилаа өөрчилж чаддаг учраас түүнийг барьж авахад хэцүү байгаа юм.
- Одоо хоёулаа түүнийг зогсоож чадна гэж найдацгаая.
Тэд харуй бүрий болсон хойно амьдрах нөхцөлгүй хэмээн тодорхойлсоны дараа хүмүүс орхиж явсан нэг дүүрэгт хүрч ирэв. Гудамжны нэг ч гэрэлтүүлэг асаагүй учраас энд бүр хав харанхуй байлаа. Дэлбэрэлтийн дараа Райлиг хорьж байсан Петерсоны байшингаас ганцxан буурь нь л үлджээ. Хоёр талд нь байсан хоосон байшингууд маш их эвдэрч гэмтсэн тул тэр дор нь буулгажээ.
Билл машинаа явган хүний замын дэргэд зогсоогоод
- Нийслэлийн цагдаагийн газрынхныг дуудаж авчрах уу? Тэд олон хүмүүстэй зэрэг уулзаж ярилцаж чадна, хэмээн хэлэхэд Райли
- Үгүй. Тэр эрэл хайгуул хийж байгаа гэдгийг мэдчихвэл тэр дороо нуугдчихна. Одоохондоо хоёулхнаа хийсэн нь дээр. Бидэнд хоёр машины түлхүүр байгаа болохоор хоёулаа салж явъя. Чи зүүн тийшээ яв, харин би баруун тийшээ явъя, гэж хэлэв.
- Окэй. Харин ямар нэг зүйл тохиолдвол юу ч болсон бай над руу шууд утасдана шүү, гэж хэллээ.
Петерсоны байшингийн суурь луу явж буй Райлигийн араас харж зогссон Билл Райлиг тэнд өөрийн дотоод сэтгэлтэйгээ ярилцах гэж байгааг гадарлажээ. Тэрбээр Петерсон Райлигийн охиныг хаана хорьж байгааг олж мэдэхэд хэрэгтэй мэдээллийг заавал олно хэмээн бодсоор гудамж уруудан явж одлоо. Одоо Билл хэрэв тэр араатантай эхэлж нүүр тулвал түүнийг шууд ална гэдэгтээ итгэлтэй байв.

_________________
Sakura


Top
   
PostPosted: Sep.30.17 3:50 pm 
Offline
Асуулт Самбарын Хvндэт Харуул
User avatar

Joined: Sep.21.09 1:02 pm
Posts: 6305
Location: Энд
Газарзүйн байрлалын хувьд нэг л ойлголоо больчихлоо. Вашингтон гээд ороод ирсэн чинь, би энэ үйл явдлуудыг ямар нэг скандинавын оронд болж бгаа гэж бодоод бсийн. Сая хайсан чинь Федерсбург гэж хот Данид лав бдаг юм бна, харин Вашингтон гэдэг хот нь хаана бдаг болж таарав?

Баярлалаа :wd: :wd:

_________________
:wink:


Top
   
PostPosted: Sep.30.17 5:30 pm 
Offline
Олны Танил Гишvvн
Олны Танил Гишvvн
User avatar

Joined: Jul.30.06 7:33 am
Posts: 522
Location: Holland
mmiracle wrote:
Газарзүйн байрлалын хувьд нэг л ойлголоо больчихлоо. Вашингтон гээд ороод ирсэн чинь, би энэ үйл явдлуудыг ямар нэг скандинавын оронд болж бгаа гэж бодоод бсийн. Сая хайсан чинь Федерсбург гэж хот Данид лав бдаг юм бна, харин Вашингтон гэдэг хот нь хаана бдаг болж таарав?

Баярлалаа :wd: :wd:


USA. D.C Washington;
Fredericksburg;
Albany:
Reedsport
гээд хайж үз дээ, Энд хаана ч Дани улс гэж би бичээгүй ш дээ.
Вашингтоныг Д.С гэж ихэвчлэн бичсэн байдаг болохоор би заримдаа нийслэл гэж оруулсан.
Эхний номон дээр би бас Виржиниа муж гэж бичиж байсан.

_________________
Sakura


Last edited by naran1962 on Sep.30.17 6:52 pm, edited 1 time in total.

Top
   
PostPosted: Sep.30.17 6:43 pm 
Offline
Олны Танил Гишvvн
Олны Танил Гишvvн
User avatar

Joined: Jul.30.06 7:33 am
Posts: 522
Location: Holland
Бүлэг 18

Биллийн явахыг хүлээж байсан Райли жийпэнд үлдээсэн Ремингтоныг очиж авмаар санагдлаа. Гэвч тэр зэвсгийг өөртөө байлгавал бусдын анхаарлыг татчихаж мэднэ хэмээн болгоомжлов. Одоо эрж хайх төлөвлөгөөтэй болохоос бүгдийг баллаад хаячихаж болохгүй.
Одоо тэр харин Петерсоны байсан газар ирж дотор нь нуугдаж буй зөн билгээ сэргээх хэрэгтэй. Райли урьд нь нэг удаа өдрийн цагаар ирж байсан байшингийн буурин дээр очиж зогсоод ирсэн гэдгээ зөн билэгтээ хандаж хэллээ. Тэрбээр амьсгалаа гүнзгий авав. Тийм ээ, одоо хөл дор нь байгаа яг энэ газар нөгөө шалан доорхи харанхуй давчуу нүхнээс тэр Мариг олж чөлөөлсөн. Тэр энд өөрөө олон өдрийн турш тамлуулснаас өвдөж зовж шаналж байсан.
Райлигийн дотор аймшигтай уур хилэн, үзэн ядалт асаж эхэллээ. Энэ яг зогсож буй газраас хөлийн ул, хуруугаар нэвтрэн орж шагайнаас дээшээ хоёр хөлөөр нь өгсөн хэвлий, цээж гар луу нь дамжиж, эцэст нь толгойд нь хүрэв. Тэгснээ тэр уур хилэн гэнэт дэлбэ үсрэх мэт болсны дараа Райлиг нөгөө байшин бүхлээрээ хүрээлээд авах шиг боллоо.
Хэрвээ байшин дахиад энд байгаа бол, Петерсон энэ байшинд байгаа бол...
Райли тэр үед хийсэнтэйгээ адил зүйлийг дахиж хийхийг хүслээ. Петерсоныг ухаан алдтал цохиж бүх пропаантай савыг онгойлгон, шүдэнз зурж байшин руу шидчихээд тэр байшин хэрхэн дэлбэ үсрэхийг тэр дахиж хармаар байв.
Гэхдээ тэр үед зөвхөн өөрийнхөө амийг аврах хэрэгтэй байсан болохоос Эприлийн амь нас аюулд ороогүй байсан.
Райли буцаад гудамж руу гарахаар эргэх үедээ энэ хавьд амьдардаг бололтой нэг тэнүүлчин эрийг олж харлаа. Тэр тэнүүлчинг дуудаж зогсоогоод зурагт хуудсаа үзүүлж
- Та энэ эрэгтэйг харж байсан уу? хэмээ асуулаа.
Тэнүүлчин эр нэг хором ч эргэлзсэнгүй.
- Тийм ээ, Зурган дээрх энэ том эрүүтэй өндөр эрийг би нилээн хэдэн удаа харсан. Тэр бараг өдөр болгон энд ирдэг. Хамгийн сүүлд тэр өнөө өгпөө үүрээр намайг гудамжны эсрэг талд явган хүний зам дээр сууж байхад ирсэн. Тэр энд ирэх болгондоо байнга нэг хэвийн адилхан зүйл хийдэг. Тэр эхлээд одоо таны зогсож байгаа энэ газар зогсож байшингийнгийн суурь луу харж хэсэг зогсож байснаа түрүүн таны зогсож байсан газар луу очоод амандаа ямар нэг юм үглээд байдаг. Би дэргэд нь байж үзээгүй болохоор юу хэлээд байгааг нь огт сонсож байгаагүй.
Хөөрч догдолсон Райлид тайван зогсоход ч хүнд болж байлаа.
- Тэр хүн энд машинтай ирдэг үү? хэмээн асуухад толгойгоо маажиж зогссон тэнүүлчин эр
- Энэ талаар би үнэхээр мэдэхгүй, гэж хэлснээ баруун тийшээ зааж
- Өнөөдөр тэр энэ зүг рүү явсан. Тэр надад яагаад ч юм нэг л хачин санагдсан учраас би араас нь байнга ажиглаж хардаг. Тэр тэнд хажуугийн жижиг гудамжнуудын нэг рүү эргээд явчихдагийг бодоход магадгүй машинаа тэнд тавьдаг байж мэднэ. Би сайн мэдэхгүй байна, гэж хэлэв
- Танд их баярлалаа... Өө, маш их баярлалаа, хэмээн Райли ээрч түгдрэн хэлээд түрийвчнээсээ хорин доллар гарган тэнүүлчинд өглөө. Ажил мэргэжлийн хувьд тусламж үзүүлсэн гэрчид бэлэн мөнгө өгөх нь тохиромжгүй боловч дэндүү их баярласан тэрбээр биеэ барьж дийлсэнгүй.
- Зүгээр ээ, танд тусалсандаа баяртай байна, гэж хэлчихээд тэнүүлчин эр дэлгүүрийн тэргэнцэртэй ачаагаа түрсээр цааш явж одлоо.
Амьсгал нь давхцаж эхэлсэн Райли амьсгалаа урт авч удаан гаргахыг хичээлээ. Петерсон энд байжээ. Тэр одоо ч гэсэн энэ хавьд байж магадгүй, эсвэл тэр энд хаа нэгтээ амьдардаг байж ч мэднэ. Эприлийг эндээс олж чадах ч юм бил үү.

_________________
Sakura


Top
   
PostPosted: Sep.30.17 7:30 pm 
Offline
Асуулт Самбарын Хvндэт Харуул
User avatar

Joined: Sep.21.09 1:02 pm
Posts: 6305
Location: Энд
Би яагаад ч юм энэ номыг скандинавын нэг оронд болж бгаа гээд итгэчихсэн бсийн, хөдөө тал малыг нь төсөөлөхдөө ч гсн. Тэгээд Фредриксбург гэхээр бүр тэр хавийнх юм шиг санагдаад. Сая л тэр Вашингтон гэдгийг анзаараад, өмнө нь бол ХМТ гэж гарч бсныг санаад энэ нээрээ америкт болж бгаан бх даа гээд эргэлзэхгүй юу.

Баярлалаа :cheerleader: :cheerleader:

_________________
:wink:


Top
   
PostPosted: Oct.02.17 1:52 am 
Offline
Олны Танил Гишvvн
Олны Танил Гишvvн
User avatar

Joined: Jul.30.06 7:33 am
Posts: 522
Location: Holland
* * *
Хэдэн цагийн турш явсан боловч Райли өөр ямар нэгэн мэдээлэл олж чадсангүй. Тэр Жоржтаун хүртэл бүх гудамжаар орж, замд тааралдсан хүн бүртэй ярилцаж үзжээ. Зарим хүмүүс зурагт хуудсан дээр эрийг таньсан бөгөөд хоёр ч хүн түүнийг тэр хавьд Кадиллактай явж байхыг харсан гэж хэлжээ. Гэвч ярилцсан хүмүүсээс хэн нь ч Петерсоны хаана амьдардгийг хэлж чадсангүй. Биллийг явсан газраасаа илүү юм мэдэж магадгүй гэж тэр найдах боловч нөгөө талаар бас эргэлзэж байлаа. Райли цөхөрч эхлэн тэрбээр жийп рүүгээ буцаж алхав.
Петерсон намайг залхаахыг хүсжээ. Би буруу тийшээ явчихжээ.
Бороо шивэрч эхэлснээ хэдхэн хормын дараа хувингаар асгах мэт цутган орлоо. Машиндаа хүрэхийн алдтай Райли толгойноосоо хөл хүртэл бүр шалба норчихов. Тэр онгорхой байсан нэг баар олж харангуутаа дотогшоо шууд орж лангууны дэргэд өндөр сандал дээр суулаа. Райли хүнд үйлчлээд завгүй байсан барменийг харах зуураа юу захиалж уухаа бодож суув. Биллтэй утсаар ярьж сайхан үерхлээ бараг баллаж хаясны дараа тэрбээр дахиж согтууруулах ундаа хэрэглэхээс татгалзахаар шийдсэн. Тэгээд ч одоо ууж байх цаг биш.
Бараг зэрэг болох ч юм уу?
Райлигийн харц лангууны ард толины урд өрж тавьсан шилтэй вискинүүд дээр туслаа. Хоолой халуу оргиулан орж, дотор тайвшруулах шидтэй энэ хатуу ундаанаас ганц хундага татчихад болохгүй юм ч байхгүй л дээ. Дараа нь дахиад нэг хундага, бас дахиад нэг, дахиад нэг...
Ер нь яагаад болохгүй гэж? Тэр хир чадлаараа чадах бүхнээ хийсэн. Уул нь яг одооных шиг нөхцөл байдал муу байгаа үед жаахан виски уучихад толгой сэргэж тайвширдаг.
Бармен Райлигийн дэргэд ирлээ.
- Юу уумаар байна, хатагтай?
Райли хариулсангүй.
- Хатагтай, бид таван минутын дараа хаалгаа барина.
Би таван минутын дотор хангалттай виски ууж амжина , хэмээн бодсон ч Райли дотроо өөртэйгөө тэмцэлдсээр байжээ. Эприл хаа нэгтэй нэг араатны саварт орчихсон байхад тэр яаж виски уух талаар бодож чадав аа?
Нэг танхай байрын төрхтэй өндөр залуу Райлид ойртон ирж зогсоод
- За алив, бяцxан хатагтай. Юу уумаар байна? Би чамд авч өгье, гэж хэлэхэд Райли өөрийг нь оролдож зүрхэлсэн тэр залууг цохичихгүйн тулд хөмхийгөө зуугаад
- Би юм уумааргүй байна, гэж шийдэмгий хэллээ.
Тэрбээр хэлсэн үгээ сонсоод ийм шийдвэр гаргаж чадсандаа дотроо баярлав. Залуу эр инээд алдсанаа
- Амталж үзэхээсээ өмнө татгалзах хэрэггүй л байдаг юм даа, хэмээн хэлэхэд Райли үйл мэдэг инээвхийлэв. Түүнийг ууж үзээгүй гэж энэ залуу үнэхээр бодлоо гэж үү? Өөрийг нь хэдэн настай болохыг баарны бүдэг гэрэлд энэ залуу ажиглаагүй бололтой. Эсвэл тэр согтчихсон биз.
- Надад содтой ус өгөөч гэж Райли барменд хэлэхэд дэргэд нь зогссоор байсан залуу
- Үгүй ээ, тэгж ярихгүй. Чамд ямар ундаа таалагдахыг би мэдэж байна, хэмээн хэлснээ барменд хандаж
- Клайд, энэ бүсгүйд гүзээлзгэний коктэйль хийгээд өг. Тооцоог нь миний нэр дээр биччихээрэй, гэв.
- Надад содтой ус өгөөч, гэж Райли давтан хэллээ. Бармен залуу руу харж мөрөө хавчаад
- Хатагтай содтой ус ууна гэж байна, хэмээн хэлээд зэвэрдэггүй ган төмрөөр хийсэн хөргөгч онгойлгож шилтэй ус гарган бөглөөг нь онгойлгов.
- Өөрөө л мэд, янхан минь, гэж залуу хэллээ.
Райлигийн уур дүрсxийж
- Чи сая юу гэж хэлсэн бэ? гэж асуув. Гэвч нөгөө залуу аль хэдийн холдож гарах хаалганы ойролцоо ширээнд сууж байсан найз руугаа явж очоод
- Ред, хаах цаг болчихож. Алив явцгаая гэж хэллээ.
Найз нь суудлаасаа босож тэр хоёр баарыг орхиж гарав.
Райли гэнэт дүрэлзэн ассан уур хилэнгээ барихыг хичээх зуур мөнгөө төлчихөөд усаа шилнээс нь ууж дуусгалаа. Тэрбээр лангуун дээр халаасны мөнгөнд зориулж цөөн хэдэн зоос үлдээхэд
- Баярлалаа, хэмээн бармен залуу хариу хэлэв. Баар хоосорч, Райли ганцаараа үлдсэнээ мэдээд гадагшаа гарлаа. Бороо зогссоныг хараад Райлигийн санаа амрав. Гадаа чийглэг харанхуй шөнө болсон байх бөгөөд удахгүй дахиад бороо орох шинжтэй байлаа.
Баарны хаалга дөнгөж хаагдангуут ард нь түрүүхэн сонсож байсан нөгөө танил зэвүүн хоолой сонсогдож Райлигийн гарнаас нэг хүчтэй гар барьж авав.
- Юу байна даа, бяцxан хатагтай.
Райли толгойгоо хагас эргүүлэн нөгөө ядаргаатай залууг олж харах мөчид уур нь дүрэлзэн аслаа.
- Түрүүн бид бие биенээ бааранд бага зэрэг буруу ойлголцох шиг болсон, уучлаарай. Одоо харин бид алдаагаа засалж үнсэлдвэл яаж байна? Дараа нь хаашаа явахаа шийдэцгээе.
Райли арагшаа нэг алхам ухартал ард нь зогссон залуу сул гараараа хүзүүг нь ороож тэврэв. Залуугийн найз бас тэнд урд нь зогсож харагдана.
- Чимээ шуугиан тариад хэрэггүй. Бид чамайг тийм ч их өвтгөхгүй, хэмээн залууг хэлэхэд Райли уураа барьж дийлэхээ болив. Энэ бол түүний алуурчид болон хүн хулгайлагч нар мэтийн новшийн амьтдад гаргахыг хүсч байсан цэвэр өшөө хорсолоо авах гэсэн уур хилэн байлаа.
Райли ар талд зогсох залуугийн аюулхайн тус газар тохойгоороо хүчтэй ёворсноо урдаа зогсох залуугийн салтаа руу хүчтэй өвдөглөв. Залуус их өвдсөндөө ёолцгооно. Райли Глок буугаа гаргаж залуус руу чиглүүлсэн боловч тэднийг алахыг хүссэнгүй. Тэр Петерсоны савраас мултрангуутаа эргүүлээд нэвширтэл нь зодсоны адилаар энэ залуусын цусыг нь садартал нүдмээр санагдаж байлаа.
Райли өөртэй нь ярилцахыг оролдож байсан залуугийн нүүрэн дундуур буутай гараараа чанга цохиод эргэж нөгөө залуугийн нүүрийг нүцгэн нударгаараа дэлслээ. Залуугийн хамрын яс нужигнан хугарахыг Райли сонсов. Дараа нь тэрбээр сурсан зангаараа залуусыг ээлж дараалан хайр найргүй өшигчиж, нударгалах мэтээр ханатлаа зодлоо. Зодуулсан залуус явган хүний зам дээр эвхрэлдэн унаж чанга ёолж орилцгооно. Үзэн ядалт, өширхсөн сэтгэлдээ автсан Райли яриа өдсөн залуугийн чамархайнд Глокоо тулгаад сойлтыг нь мултлав. Үхтлээ айсан залуугийн нүд нь бүлтрэх шахаж тэрбээр өмдөндөө шээс алдлаа.
- Өршөөгөөч, намайг битгий алаач хэмээн өрөвдөлтэй царайлсан эр гуйв.
Хэдийгээр энэ залуу буруу зүйл хийсэн ч зэвсэггүй этгээдэд буу тулгах нь хориотой гэдгийг сайн мэддэг Райли дэндүү хэтрүүлчихжээ.
Гэвч тэр биеэ барьж дийлсэнгүй. Райлигийн гар уурандаа салган чичирч, тэрбээр залуугийн дэргэд газар өвдөглөн суухдаа түүнийг буудчихмаар санагдав. Дотор нь олон чөтгөр сэрчихсэн мэт биеэ барихад хүнд байлаа. Эцэст нь Райли уур хилэнгээ барьж гар буугаа гэрэнд нь буцааж хийх үедээ
- Хэрвээ би чамайг дахиж хардаг юм бол шууд ална, хэмээн шүд зуун шивнэж хэлэв.
Райлиг хөл дээрээ босох үед үхтлээ айсан эрчүүд ч мөн адил өндийж босоод эргэж ч харалгүй тэндээс догонцож майжганасаар явж одлоо.

_________________
Sakura


Top
   
PostPosted: Oct.02.17 2:01 am 
Offline
Олны Танил Гишvvн
Олны Танил Гишvvн
User avatar

Joined: Jul.30.06 7:33 am
Posts: 522
Location: Holland
mmiracle wrote:
Би яагаад ч юм энэ номыг скандинавын нэг оронд болж бгаа гээд итгэчихсэн бсийн, хөдөө тал малыг нь төсөөлөхдөө ч гсн. Тэгээд Фредриксбург гэхээр бүр тэр хавийнх юм шиг санагдаад. Сая л тэр Вашингтон гэдгийг анзаараад, өмнө нь бол ХМТ гэж гарч бсныг санаад энэ нээрээ америкт болж бгаан бх даа гээд эргэлзэхгүй юу.

Баярлалаа :cheerleader: :cheerleader:


Attachments:
Naamloos.jpg
Naamloos.jpg [ 151.03 KiB | Viewed 373 times ]

_________________
Sakura
Top
   
PostPosted: Oct.02.17 2:26 am 
Offline
Асуулт Самбарын Хvндэт Харуул
User avatar

Joined: Sep.21.09 1:02 pm
Posts: 6305
Location: Энд
Ккк баярлалаа :l2:

Өө Райлиг энэ газар ороод Петерсоныг таних хүн олох юм бх гэж бодсон чинь юу вэ, зүгээр бужигнуулчихдаг бна шд.

_________________
:wink:


Top
   
PostPosted: Oct.02.17 12:59 pm 
Offline
Мандах Нарны Туяа Гишvvн
Мандах Нарны Туяа Гишvvн
User avatar

Joined: May.08.11 8:05 pm
Posts: 250
Гэхдээ Мяракл бусдыгаа бодохгүй гамгүй спойлордож байна шүү. Бичвэрээ спойлор гэсэн юманд хийгээд дарж уншдаг болгочуул хэн хэндээ асуудалгүй амар юм бишүү. Надад ч гэсэн annoying санагдаад эхэллээ. Би тэр дор нь орж ирж уншдаггүй байж байгаад бөөндөж уншдаг болхоор яалтачгүй бичвэрийг чинь уншчихаад дараа нь номруугаа орох тохиолдол олон гарж байна. Өөрийн бодлоо бичэж байгаа чинь зөв ч гэсэн толгойд орсон болгоноо бичвэрийн тоогоо өсгөх гэж байгаа юм шиг хаа хамаагүй л бичэх юм. Нэг бүлэг уншиж дуусаад л чиний дүгнэлтийг унших хэцүү л байна. Хааяа ч гэсэн өөрөө өөртөө бодлоо үлдээгээчдээ.!!!

_________________
:haha: :hihi: :haha: :hihi:


Top
   
PostPosted: Oct.02.17 4:58 pm 
Offline
Асуулт Самбарын Хvндэт Харуул
User avatar

Joined: Sep.21.09 1:02 pm
Posts: 6305
Location: Энд
За би зүгээр та нар шиг чив чимээгүй уншиж болно оо. Надад асуудал алга, гэхдээ та нар өөрсдөө ном оруулж үзсэн үү? Чиний оруулж бгаа номыг уншиж бгаа нь ч мэдэгдэхгүй, уншихгүй бгаа нь ч мэдэгдэхгүй таг бвал та үнэхээр орчуулаад л, оруулаад л явах уу? Би лав спойлердсон юм бхгүй, өөрийн таамаглалаа л бичсэн, угаасаа энэ номыг уншиж бгаагүйм чинь юугаараа спойлердох вэ дээ.

_________________
:wink:


Top
   
PostPosted: Oct.02.17 5:29 pm 
Offline
Гишvvн
User avatar

Joined: Aug.25.03 11:36 am
Posts: 6396
Хөөе энэ Миракл руу дайраад байгаа хүмүүс түүний хүчээр уншиж байгаагаа мэдэж байна уу.

Хэн ч уншиж байгаа нь мэдэгдэхгүй саналаа илэрхийлдэггүй сэдвийг хэн хөдөлмөр гаргаж үргэлжлүүлэх юм бэ :??:.

_________________
:f01:


Top
   
PostPosted: Oct.02.17 8:51 pm 
Offline
Олны Танил Гишvvн
Олны Танил Гишvvн
User avatar

Joined: Jul.30.06 7:33 am
Posts: 522
Location: Holland
Бүлэг 19

Райли дахиад харанхуйд бөгтийн сууж байлаа. Тэр давчуу нүхэнд хөгц, нойтон шорооны үнэр үнэртэж, гарт нь хог новш тэмтрэгдэв. Гэвч энэ удаа тэр бэлэн болжээ. Райли дүүрэн сумтай, хамгаалалтын сойлтыг нь буулгасан Ремингтоноо гартаа чанга атгаад
- Өөдгүй новш өөрийгөө харуул, гэж тэр хашгирлаа.
Энд тэр барьсан хүнд зэвсгээ ч харж чадахааргүй тас харанхуй ажээ. Петерсоныг бамбараа асаангуут тэр түүнийг буудах төлөвлөгөөтэй байв. Тэгтэл тэр аяархан инээд алдах танил дууг олж сонслоо.
- Арай намайг чамд өөрийгөө барьж өгнө гэж бодсон юм биш биз?
Райли дуу гарсан зүг рүү буугаа чиглүүлэв. Гэвч дуу одоо өөр талд сонсогдлоо.
- Бамбаргүйгээр чи намайг олж харахад хэцүү байгаа биз, тийм ээ?
Тэр буугаа дахиад тэр зүгт чиглүүлж барьсан боловч дуу одоо ар талд нь гарав.
- Бууж өгсөн чинь дээр. Би улам сайн болсон.
Дуу одоо харин баруун талд нь гарлаа.
- Одоо би илүү ихийг хүсэж байгаа.
Тэгтэл гэнэт зүүн талд нь
- Чи охиноо цагт нь амжиж аварч чадахгүй, гэж хэлэв.
Тэр буугаа өргөн галлаж эхэллээ.


- Чамд идэх юм авчирлаа, хэмээн хэлэх Биллийн дууг сонссон Райли хар дарсан зүүднээсээ сэрж нүдээ нээгээд жийпний арын суудал дээр хэвтэж буйгаа мэдэв. Билл машиныхаа хаалгыг дэлгэж онгойлгоод гартаа хоёр аяга халуун кофе, цаасан ууттай идэх юм барьчихсан сууж байлаа.
Райли тааралдсан хүн бүртэй ярилцаж, эцэс төгсгөлгүй үргэлжилсэн эрэл хайгуул хийснээ, мөн баарны гадаа болсон зодооныг ч гэсэн санав. Тэр машин руугаа хүрч ирсний дараа арын суудал дээр хэдхэн минут нүдний хор гаргахаар хэвтжээ.
- Хэдэн цаг болж байна?
- Бараг дөрвөн цаг.
Райли өндийж суухдаа тэдний жийп жижигхэн машины зогсоол дээр байгааг анзаараад
- Намайг яагаад ийм удаан унтуулж байгаа юм бэ? хэмээн асуулаа.
Билл цаасан уутанд гараа шургуулах зуур
- Надтай ярилцчихмаар сэрүүн сэргэг хүн энд байсангүй. Ямартай ч чи бүхэл шөнийн турш хангалттай их ажилласан. Би ч гэсэн бага зэрэг нүднийхээ хорыг гаргачихаад дараа нь би өчигдөр олж харсан энэ жижиг супермаркет руу ирсэн. Энэ 24 цаг онгорхой байдаг юм байна, гэж хэлснээ Райлид цаасан аягатай кофе, хачиртай талх өгөв.
- Баярлалаа, хэмээн хэлэхдээ Райли Биллийг асуулт тавьсангүйд дотроо баярлаж суулаа. Тэр хатуу юм уумаар байснаа, бас хоёр залуутай зодолдсоноо түүнд яримааргүй байжээ. Тэр их өлссөн тул өндгөөр хачирласан талхаа уутнаас гаргаад ховдоглон үмхэлж эхлэв.
- Надад нэг сайн мэдээ байгаа, гэж Билл хэлснээ үргэлжлүүлэн
- Намайг энд ирснээс хойш тэр жижигхэн хоолны газрын кассчин солигдсон. Шинэ ирсэн кассчин залуу Петерсоныг харсан гэж хэлсэн. Тэр Петерсоныг энд ойрхон байдаг жижиг дэлгүүрт ажилладаг гэж бодсон гэнэ, хэмээн хэлэхэд Райли кофегоо шавхаж уучихаад
- Тэгвэл бид одоо энд юугаа хүлээсэн юм? гэж хэллээ.
Райли дэлгүүрийн ариун цэврийн өрөөгөөр хальт ороод гарч ирсний дараа тэр хоёр хэдэн гудамжны цаана байгаа дэлгүүр лүү явган алхацгаав. Тэр гэр бүлийн хувийн дэлгүүр бололтой харагдах бөгөөд бүх гэрэл нь асаалттай байлаа. Дэлгүүр есөн цагаас нааш онгойхгүй гэдгийг мэдсэн Райли тэсвэр алдаж эхлэв. Тэрбээр цонхоор дотогшоо харвал тэнд нэг юм хөдлөхийг олж харлаа. Нэг хүн урагшаа тонгойгоод хайрцагнаас юм гаргаж байв.
Райли дэлгүүрийн шилэн хаалгыг чанга тогшлоо. Бараан арьстай намхан эмэгтэй өндийж Райли руу харснаа бараагаа тавиур дээр өрж эхлэв. Хаалттай дэлгүүрт тавиурнуудаа нөөц бараагаар дүүргэж буй энэ эмэгтэй дэлгүүрийн эзэн бололтой. Райли мөрдөгчийн тэмдгээ шилний урд бариад хаалгыг дахиж тогшлоо. Эмэгтэй тэмдгийг сайн харахаар хаалганд дөхөж ирэхэд
- ХМТ. Хаалгаа нээ, хэмээн Райли чанга хэлэв.
Эмэгтэй хаалгаа түлхүүрдэж онгойлгоод хоёр мөрдөгчийг харж зогссоноо дотогшоо оруулж
- Та бүхэнд би юу хийж өгч чадахсан бол? гэж асуулаа.
- Намайг тусгай ажилтан Райли Пэйж гэдэг, энэ хүн миний хамтрагч, тусгай ажилтан Бил Жеффрис. Бид хүн амины хэрэг үйлдсэн байж болзошгүй сэжигтнийг хайж явна, хэмээн хэлэхэд Билл эмэгтэйд зурагт хуудсаа үзүүлэв.
- Та энэ хүнийг харж байсан уу? гэж Райлиг асуухад эмэгтэй зураг руу харж зогссоноо
- Өө бурхан минь, энэ чинь... адилхан ч юм шиг хэмээн хэлснээ Райли руу харж
- Энэ эрэгтэй хэдэн долоо хоногийн өмнө энд ажиллаж байсан хүнтэй их адилхан юм шиг надад санагдаад байна. Та нар түүнийг яагаад хайдаг билээ? гэж асуулаа.
- Энэ хүнийг хүн хулгайлсан болон хүн алсан хэрэгт сэжиглэн эрэн сурвалжилж байгаа.
Эмэгтэй их цочирдсон харагдах ч
- Тэр энд биеэ зөв авч явдаг байсан, бас их эелдэг зантай гэж хэллээ.
- Энэ хүн маш аюултай. Түүнийг дахиж өөртэйгөө ойр байлгаж болохгүй, хэмээн Билл эмэгтэйд анхааруулав. Эмэгтэй зураг руу зааж
- Энэ түүний нэр биш. Түүнийг Брюс гэдэг. Түр хүлээгээрэй... гэж хэлээд лангуу руугаа очиж компьютерт хадгалсан мэдээллээ хайж байснаа
- Тийм ээ, түүнийг Брюс Стаунтон гэдэг, гэж гүйцээж хэллээ. Санаа нь илт зовсон тэрбээр хоёр мөрдөгчийг ээлжилж хараад
- Түүнийг хүн аминий хэргийн сэжигтэн гэж та хоёр хэлсэн үү? хэмээн асуув.
- Бид тэгж таамаглаж байгаа. Таныг бидэнд түүнийг олоход хэрэгтэй бүх мэдээллийг хэлж өгөөсэй гэж бид хүсэж байна. Танд түүний гэрийн хаяг бий юү? гэж Райлиг хэлэхэд.
Эмэгтэй компьютерийн дэлгэц рүү хараад
- Тийм ээ, гэхдээ энэ хуучин хаяг. Тэр энд ойрхон амьдардаг байсан. Дараа нь тэр эндээс нүүж байгаа тул гэрийнхээ ойролцоо ажил олж хиймээр байна гээд ажлаасаа гарсан, гэж хариуллаа.
Райлид их гомдолтой санагдав.
- Тэр танд хаашаа нүүх гэж байгаагаа хэлсэн үү? гэж тэрбээр асуухад
- Эсвэл хаана ажиллах гэж байгаагаа? хэмээн Билл нэмж асуулаа.
- Үгүй, тэр харин зүүн хойшоо, голын дэргэд амьдармаар байна гэж хэлж байсан.
Газрын зураг дээр Вашингтон Д.С дөрвөлжин хэсгүүдэд хуваагдсан байдгийг Райли мэддэг ажээ. Яг одоо тэд баруун хойд хэсэгт байгаа болохоор эмэгтэйн хэлж буй зүүн хойд хэсэг эндээс чигээрээ зүүн зүгт байгаа гэсэн үг билээ. Гэвч тэр хэсэг маш том талбай эзэлдэг.
- Ямар гол гэсэн бэ? гэж Биллийг асуухад эмэгтэй
- Анакостиа. Би тэнд очиж үзээгүй боловч энэ гол харин тэнд байдгийг би мэднэ, гэлээ. Эмэгтэй компьютерын дэлгэц дээр дээр газрын зураг гаргаж ирснээ
- Тэнд, хэмээн хуруугаараа заагаад
- Түүний хэлж байснаар бол барагцаалахад тэр энэ хавьд, голын цаад эрэгт байгаа гэж би бодож байна, хэмээн хэлэв.
Райли хаалга онгойлгон зогсож буй эмэгтэйд баярлаж талархсанаа хэлэхэд
- Би үүнийг заавал гадарлах байсан. Зурган дээрх хүн энэ хэргийг үйлдээгүй гэж эмэгтэй хэлэв.
- Тэр үнэхээр мөн. Хэрвээ түүнийг энд ирвэл дэлгүүртээ оруулж болохгүй. Тэр дор нь цагдаагийн газар луу утасдаарай, хэмээн Билл дахиж анхаарууллаа.
Эмэгтэй толгойгоо сэгсрээд хаалгаа хааж дотроос нь дахин цоожлов.
Билл машин руу алхаж яваа Райлиг гүйцэж очоод
- Би энэ нэрийг шалгаж ямар нэг зүйл олохыг хичээе, гэж хэллээ.
Тэд жийп рүү хүрч очиход Билл ЗША-тай холбоо барьж, харин Райли жолооны ард суулаа. Билл тун удалгүй хариу аваад гайхсан нь илт Райли руу харж
- Брюс Стаунтон гэдэг нэртэй нэг эр саяхан шуудангийн хаягаа өөрчилсөн байна, гэж хэллээ.
- Шинэ хаяг нь хаана байна?
- Дэлгүүрийн эмэгтэйн бидэнд зааж өгсөн тэр газар.
Хоёулаа тийшээ явцгаая, хэмээн хэлээд Райли машинаа асаахад
- Яарах хэрэггүй. Ийм амархан олдсон нь хачин санагдаад байна. Петерсон бол маш их ухаантай. Тэр биднийг энд ирж асууж сураглана гэдгийг сайн мэдэж байсан. Бид араас нь мөшгөнө гэдгийг мэдсээр байж тэр хаана очихоо дэлгүүрийн эзэнд хэлж, хаягаа тэр дор нь солих байсан гэж үү? Би юу хийх хэрэгтэй юм бол?
Райли асуултанд хариулсангүй, машинаа арагшаа ухраан зогсоолоос гарлаа. Тэрбээр
- Би жолоодъё, Харин хаашаа явахыг чи надад хэлж өг, хэмээн хэлэв.
Биллийн зөв гэдгийг тэр сайн мэдэж байлаа. Петерсон энэ мэдээллийг дэлгүүрийн эзэнд зориуд өгсөн. Тэр өөрийг нь урхинд оруулахыг хүссэн, эсвэл түүнийг төөрөлдүүлэхийг оролдож байна. Петерсонтой нүүр тулахад бэлэн болсон тэрбээр өөрийг нь урхинд оруулахыг оролдсон байгаасай хэмээн хүсэж байлаа.

_________________
Sakura


Top
   
PostPosted: Oct.02.17 9:03 pm 
Offline
Олны Танил Гишvvн
Олны Танил Гишvvн
User avatar

Joined: Jul.30.06 7:33 am
Posts: 522
Location: Holland
Хөдөлмөрийг минь үнэлж санал бодлоо илэрхийлж байгаа хүмүүсийн сэтгэгдэл надад урам өгдөг. Орчуулж буй номыг маань уншиж байгаа эсэхийг мэдэхгүй байх бас онцгүй санагддаг. Таамаглалаа бичихэд буруудах юу байна? Би харин зохиолын үйл явдлыг урьдчилж хэлэхээ болино гэж амласан.
Нэмж хэлэхэд 40 бүлэгтэй ном одоо талдаа орж байгаа.
Зохиолын төгсгөлийг хүлээж чадахгүй байгаа хүмүүс англи хэл дээр уншиж болно ш дээ.
аmazon.com дээр байгаа. Эсвэл Blake Pierci -ийн хувийн блогт ороод төлбөрөө төлөөд татаж авч болно шүү.
Хөдөлмөрийг минь үнэлж байгаа хүмүүстээ баярлалаа. Одооноос номоо жаахан хурдан орчуулахыг бодно оо.

_________________
Sakura


Top
   
PostPosted: Oct.03.17 2:35 am 
Offline
Давамгайлагч Гишvvн
Давамгайлагч Гишvvн

Joined: Feb.27.13 5:20 pm
Posts: 877
Баярлалаа.Хэн нэгэн байнга хүлээж уншиж байгаа гэдгийг мэдэж урам авдаг шүү дээ.Харин Миракл надад ердөө сэтгэгдэл үлдээж байгаагүй.

_________________
Х Ү С


Top
   
PostPosted: Oct.03.17 10:31 am 
Offline
Мандах Нарны Туяа Гишvvн
Мандах Нарны Туяа Гишvvн
User avatar

Joined: May.08.11 8:05 pm
Posts: 250
naran1962 wrote:
Хөдөлмөрийг минь үнэлж санал бодлоо илэрхийлж байгаа хүмүүсийн сэтгэгдэл надад урам өгдөг. Орчуулж буй номыг маань уншиж байгаа эсэхийг мэдэхгүй байх бас онцгүй санагддаг. Таамаглалаа бичихэд буруудах юу байна? Би харин зохиолын үйл явдлыг урьдчилж хэлэхээ болино гэж амласан.
Нэмж хэлэхэд 40 бүлэгтэй ном одоо талдаа орж байгаа.
Зохиолын төгсгөлийг хүлээж чадахгүй байгаа хүмүүс англи хэл дээр уншиж болно ш дээ.
аmazon.com дээр байгаа. Эсвэл Blake Pierci -ийн хувийн блогт ороод төлбөрөө төлөөд татаж авч болно шүү.
Хөдөлмөрийг минь үнэлж байгаа хүмүүстээ баярлалаа. Одооноос номоо жаахан хурдан орчуулахыг бодно оо.


Хөдөлмөрийг чинь үнэлэхийн дээдээр үнэлж бас их баярлаж байгаа шүү. Иймэрхүү номонд дуртайг ч хэлэх үү. Хүлээж унших хэцүү ч гэсэн бөөндөж байгаад уншихаар яг нэг хүний пост гарч ирээд таамаглалд нь спойлордуулчихаад байх юмаа.Мяракл бичсэн таамаглалуудаа ядаж тэр спойлор гэсэн юманд нь л хийчхээ. Хүний юуг нь ч мэдэхгүй байж ном орчуулж үзсэн үү энээ тэрээ гээд мэдэмхийрээд байх бас хэрэггүй шүү! Чи өөрөө тэгвэл орчуулж байсан юм уу? Утга зохиолын энэ хэсэгт ганцхан энэ сэдэв л эрчимтэй явж байгааг угаасаа ийшээ ордог хүн болгон л харж байгаа байлгүй дээ. Номыг чинь хүлээж уншиж байгаа олон хүн байгаа санаа зоволтгүй. Ингээд ном дууслаа гэхэд баярлалаа баярлалаа гээл зөндөө хүн ороод ирнэ. Дургүйдээ биш зүгээр таамаглал бичих гэж байвал спойлорт нь л хийчих гэж хүсэх байна. Таамаглалыг чинь уншаад дээр нь нэмээд ярилцах ч хүн байна ярилцахгүй ч хүн байна. Бусдаар бол асуудалгүй ээ.

_________________
:haha: :hihi: :haha: :hihi:


Top
   
Display posts from previous:  Sort by  
Post new topic  Reply to topic  [ 484 posts ]  Go to page Previous 113 14 15 16 1719 Next

All times are UTC+09:00


Who is online

Users browsing this forum: No registered users and 2 guests


You cannot post new topics in this forum
You cannot reply to topics in this forum
You cannot edit your posts in this forum
You cannot delete your posts in this forum
You cannot post attachments in this forum

Search for:
Jump to:  

Copyright Asuult.NET © 2000-2015.
Administrative Contact: Khundaga Khurelbaatar [hundaga@hotmail.com]
Tel: 1-888-303-4927, Fax: 1-888-406-2264.
Powered by phpBB © 2000-2015 phpBB Group. Powered by phpBB® Forum Software © phpBB Limited