#AsuultSambar :

МОНГОЛ УЛС МАНДАН БАДРАГ!
It is currently Oct.22.17 9:01 pm

All times are UTC+09:00




Post new topic  Reply to topic  [ 438 posts ]  Go to page Previous 111 12 13 14 1517 Next
Author Message
PostPosted: Sep.19.17 10:45 pm 
Offline
Олны Танил Гишvvн
Олны Танил Гишvvн
User avatar

Joined: Jul.30.06 7:33 am
Posts: 508
Location: Holland
Бүлэг 3

Райли ЗША-ны барилга руу орох үедээ хүмүүстэй нүүр тулан уулзахдаа бэлэн байгаа эсэхдээ эргэлзэж байлаа. Шөнөжин цурам хийлгүй хоносон болохоор тэр их ядарсан ажээ. Бүхэл шөнийн турш айж цочсноос биен дэх хамаг адреналин шавхагдсан бололтой тэрбээр одоо дотор нь хоосорчихсон юм шиг санагдана. Райли амьсгалаа гүнзгий авлаа.
Одоо ганцxан урагшаа зүтгээд байх хэрэгтэй.
Райли үлдсэн хамаг хүчээ шавхан эмх замбараагүй холхилдох ХМТ-ны ажилтан, мэргэжилтэнгүүдээс гадна тусгай үйлчилгээний ажилчдын дунд холилдон орж алхлаа. Контор луу орох үед түүнд компьютерын ард сууцгаасан танил царайнууд харагдлаа. Тэдний ихэнх нь өөрийг нь хараад эрхий хуруугаа гозойлгож байхыг харсан Райли ажилдаа ирсэндээ аажмаар баярлаж эхлэв. Түүнд яг ийм мэдрэмж үгүйлэгдэж байжээ. Тэгтэл нэг залуухан мөрдөгч
- Хүүхэлдэйн алуурчныг чи болгож тавьсан байна лээ гэж хэллээ.
Залуу мөрдөгчийн хэлснийг ойлготол түүнд хэдэн хором хэрэг болов. Тэрбээр өөрийнх нь барьж чадсан гаж донтон Дирк Монрод "Хүүхэлдэйн алуурчин" гэдэг шинэ хоч өгсөн болохыг ухаарч ойлголоо. Энэ хоч харин ч тохирсон юм шиг санагдав.
Зарим ажилтан түүнийг болгоомжилсон байртай ажиглахыг Райли бас анзаарлaa. Тэд өнгөрсөн шөнө айж цочирдсон Райлиг утсаар нэмэлт хүч дуудсны дараа бүхэл бүтэн нэг баг гэр лүү нь илгээсэн тухай сонссон нь эргэлзээгүй. Tэд намайг үнэн хэлсэн болов уу гэж өөрсдөөсөө асууж суугаа биз, хэмээн тэр дотроо боллоо. Хамгийн гол нь Петерсоны амьд гэдэгт Удирдлагын Төвийн нэг ч ажилтан итгэхгүй гэдгийг тэр сайн мэдэж байв.
Райли ажилдаа аль хэдийн шамдан орсон, хар хүрээтэй нүдний шил зүүсэн Сэм Флоресын ширээний дэргэд очоод
- Сэм, надад дуулгачихаар сонин мэдээ чамд бий юү? гэж асуухад Сэм харцаа компьютероосоо салган Райлиг харлаа.
- Чи гэрт хулгайгаар нэвтэрч орсон талаар ярьж байна уу? Би сая над руу илгээсэн тайланг харж байлаа. Тэд юм илрүүлж чадаагүй гэж би айж байна. Лабораторт ажилладаг залуус хайрган чулуунаас ДНК илрүүлчихээр зүйл олоогүй гэнэ. Бас хурууны хээ илрээгүй гэсэн.
Итгэл алдарч эхэлсэн Райли санаа алдсанаа
- Ямар нэг юм олдвол надад мэдэгдээрэй, гэж хэлчихээд Сэмийн мөрөн дээр аяархан алгадлаа. Хариуд нь Сэм
- Нэг их найдлага тавих хэрэггүй шүү, гэв.
Райли цаашаа арай хижээл насны мөрдөгчид суудаг хэсэг рүү явж, шилэн тусгаарлагчтай албан тасалгаануудын хажуугаар өнгөрлөө. Билл ирээгүй байгааг мэдсэн тэрбээр санаа нь бага зэрэг амарлаа. Гэвч эрт орой хэзээ нэгэн цагт тэдний хооронд үүссэн төвөгтэй байдал ил болно гэдгийг тэр мэдэж байгаа.
Байнга эмх цэгцтэй харагддаг тасалгаандаа орж ирэнгүүтээ Райли утсанд нэг мессеж үлдээсэн байхыг олж харлаа. Тэр мессеж ЗША-ны хэргийн мөрдөлтөнд заримдаа зөвлөлгөө өгдөг Д.С (Вашингтон)-д байдаг шүүх эмнэлгийн сэтгэл судлаач Майк Невинсээс ирсэн ажээ. Өнгөрсөн хугацаанд тэр бас өөр шиг нь төрөлхийн зөн совинтой нэгэн гэдгийг Райли олж мэдсэн. Петерсонд баригдаж тамлуулсны дараа тэрбээр ГДСӨ-тэйгөө тэмцэхэд Майк түүнд асар их тусалсан билээ. Райли Майк руу залгахаар утсаа авах гэтэл онгорхой хаалгаар нь тусгай ажилтан Брент Мередит орж ирж буй харагдав. Бараан арьстай, дөөвөлжин эрүүтэй бүдүүлэг ч гэмээр дэндүү шулуун шударга зантай энэ эрийг харах бүртээ Райли тэр дороо тайвширчихдаг ажээ.
- Ажилдаа тавтай морил, мөрдөгч Пэйж.
Райли суудлаасаа босож гарыг нь атгаад
- Баярлалаа, мөрдөгч Мередит, хэмээн хариу хэллээ.
- Өчигдөр орой чамд бяцxан адал явдал тохиолдсон гэж би сонслоо. Чиний бүх зүйл хэвийн гэдэгт би найдаж байна.
- Бүгд зүгээр, баярлалаа.
Мередит санаа тавьсан харцаар өөрийг нь ажиглахыг анзаарсан Райли тэр намайг ажилдаа ороход бэлэн эсэхийг шалгах гэж байна хэмээн дотроо бодлоо.
- Хоёулаа цайны газар луу явж кофе ууцгаах уу? гэж Мередитийг асуухад Райли
- Баярлалаа, гэхдээ надад заавал харах ёстой хавтаст хэрэг байгаа. Хоёулаа дараа болъё, хэмээн хариулав.
Мередитийн үг дуугүй толгой дохихыг харсан Райли өөрөөс нь ямар нэг юм олж сонстлоо тэр эндээ хүлээсээр байх болно гэдгийг мэдлээ. Гэрт нь орсон хүн Петерсон байсан гэж хэлснийг нь мэдээж сонссон болохоор Мередит одоо өөрийнх нь амнаас сонсохыг хүсэж байгаа. Гэвч тэр бусдын адил Петерсоны талаархи өөрийнх нь бодолтой санал нийлэхгүй гэдгийг Райли мэдэж байлаа.
- За, би явсан нь дээр юм шиг байна. Кофе уух ч юм уу эсвэл үдийн хоол хамт идмээр байвал надад мэдэгдээрэй.
- Би заавал хэлнэ.
Мередит түр азнаснаа Райли руу эргэж хараад
- Болгоомжтой л байгаарай, мөрдөгч Пэйж, хэмээн анхааруулсан маягтай үгээ зөөж хэллээ.
Түүний хэлсэн энэ үг ямар утгатай болохыг Райли сайн ойлгожээ. Тэр саяхан ажил дээрээ асуудал үүсгэж, дуулгаваргүй загнасныхаа төлөө болж ажлаасаа халагдсан билээ. Тэрбээр ажилдаа эргэж орсон ч нөхцөл байдал нь одоогоор эрсдэл ихтэй байгаа. Мередит өөрийг нь аюултай байдалд битгий орчихоосой гэсэндээ энэ удаа найз нөхрийн ёсоор анхааруулга өгсөн. Тэр бас Райлиг асуудал тарихаасаа өмнө Петерсоны хэргийг бүр мөсөн хааж энэ тухай мартаасай гэж хүссэн.
Райли тасалгаанд ганцаараа үлдэнгүүт бичиг баримтын шүүгээ рүү очиж, Петерсоны зузаан хавтаст хэргийг гаргаж ирэн бичгийн ширээн дээрээ тавилаа. Тэрбээр хавтаст хэргийг нээж хуудаснуудыг эргүүлэн дайсныхаа тухай дахиж сайн судласан боловч тус болчихмоор мэдээлэл олж чадсангүй. Үнэн нь гэвэл тэр эр тааж боломгүй оньсого хэвээрээ үлдлээ. Билл, Райли хоёр Петерсоныг эрж олтол ийм нэг эр байдаг гэсэн ямар ч мэдээллийн эх сурвалж олдоогүй ажээ. Петерсон хэмээх нэр түүний жинхэнэ нэр биш бөгөөд олон янзын нэр ашиглан нуугддаг гэсэн сэжиг төрж байсан. Райли хавтаст хэргийг эргүүлэн үзэж суухдаа газарт өнгөцxөн булж орхисон хохирогч эмэгтэйчүүдийн цогцосны зурагнуудыг харлаа. Хохирогчид бүгд түлэгдсэн шархтай байсан бөгөөд тэдний хоолойг гараар боомилж алсан байжээ. Өөрийг нь араатан аятай барьж аван хорьж цагдаж байсан тэр эрийн хүч чадалтай аварга том гарнууд Райлигийн санаанд орж ирлээ. Тэр хичнээн эмэгтэйчүүдийг алсныг хэн ч мэдэхгүй болохоор өөр олон цогцос олдож магадгүй гэж сэжиглэж байгаа. Бас хоригдож байсан эмэгтэйчүүдээс Мари, тэр хоёр л амьд гарч тэднийг харанхуйд бамбараар хэрхэн тамлаж байсныг ярих хүртэл гэмт этгээд хичнээн эмэгтэйчүүдийг тамлаж таашаал авч байсныг хэн ч мэдэж чадаагүй атлаа Петерсоныг одоо ч амьд байгаа гэдэгт хүмүүс огтхон ч итгэхийг хүсээгүй.
Тэр үед болсон бүх үйл явдал Райлиг маш их гутарч сэтгэлээр унахад хүргэсэн. Тэр алуурчдын тархинд нэвтрэн орж бодлыг нь уншиж чаддаг. Тэр үед Райли заримдаа маш их айдаг ажээ. Гэвч тэр Петерсоны бодлыг огт уншиж чадаагүй бөгөөд тэр үеэс Райлид түүнийг сайн таньж мэдэж чадаагүй гэсэн бодол төрөх болсон. Тэгсэн хэдий ч хохирогчдын цогцсыг гүн булалгүй хайнга орхиж байгаагаас харахад Петерсон бол гэмт үйлдлээ урьдчилж төлөвлөдөг гаж донтон биш гэсэн бодол Райлид төржээ. Тэр этгээд нягт нямбай биш боловч ардаа ул мөр үлдээгүй байх тал дээр сайн анхаардаг. Петерсон бол үнэхээр оньсого шиг нэгэн. Мари амиа хорлохын өмнө өөрт нь хэлсэн үгийг Райли саналаа.
Тэр сүнс болсон юм шиг байна, Райли. Түүнийг дэлбэлэх үед сүнс нь чөлөөлөгдсөн байх. Чи түүний биеийг алсан боловч муу ёрын сүнсийг нь устгаж чадаагүй.
Тэр бол сүнс биш. Тэр харин одоо өөрийг нь отоод хаа нэгтээ байж байгаа бөгөөд бас өөрт нь ойртохын тулд яг л сүнс шиг аяглаж байгаа гэдгийг Райли мэдэж авсан. Гэтэл түүнийг амьд байгаа гэдэгт өөр хэн ч итгэхгүй байна.
- Муу новшийн гөлөг, чи хаана байна? хэмээн Pайли шүд зуун шивнэлээ.
Mухардмал байдалд орсон тэрбээр одоо юу хийх ёстойгоо, бас яаж илрүүлж олохоо мэдэхгүй байв. Энэ бүхнийг одоохондоо хойш нь тавихаас өөр аргагүй гэж бодоод Райли хавтаст хэргийг хааж шүүгээн дотор буцааж тавилаа.
Тэгтэл бүх тусгай ажилтан нарын өрөөтэй холбогдсон утасны хонх дуугарав. Энэ шугамыг ЗША-ны төв байгаа мөрдөгч нарыг дуудахад ашигладаг ажээ. Дүрэм ёсоороо дуудлаганд эхэлж хариу өгсөн мөрдөгч хэргийг хариуцаж авдаг номтой. Райли бусад тасалгаанууд руу харвал мөрдөгчид гадуур ажилтай, эсвэл завсарлага авсан бололтой хэн ч харагдсангүй. Тэр утсаа авлаа.
- Тусгай ажилтан Райли Пэйж байна. Танд юугаар тусалж чадахсан бол? Утасны цаана их л яарч тэвдсэн бололтой хүний дуу гарлаа.
- Мөрдөгч Пэйж, Нью-Иоркийн Ридспорт дахь цагдаагийн газрын ахлах Раймонд Алфорд байна. Энд бидэнд нэг хүндрэлтэй асуудал гарчихлаа. Бид видео чатаар холбогдож яриагаа үргэлжлүүлж болох уу? Тэгвэл би арай дээр тайлбарлаж чадах юм шиг байна. Надад бас танд үзүүлэх хэдэн зураг байгаа.
Сонирхол нь төрж эхэлсэн Райли
- Тэгж бололгүй яахав, хэмээн хариулаад холбогдох хаягийг Алфордод өгөв. Хэдэн хормын дараа тэд нүүр нүүрээ харлаа. Алфорд бол туранхай, наснаасаа ахимаг харагдах үс нь халцарч яваа эр ажээ. Яг одоо тэр маш их санаа зовсон, бас ядарсан харагдана.
- Урьд шөнө манай энд маш аймшигтай хүн амины хэрэг гарсан. Одоо би чамд зургийг нь үзүүлье.
Райлигийн компьютерын дэлгэцэн дээр зураг тодорлоо. Зурган дээрх эмэгтэй төмөр зам дээр гинжээр өлгөгдсөн юм шиг харагдана. Цогцсонд нэг хачин юм өмсгөсөн байх бөгөөд бүх биеийг нь гинжээр ороожээ.
- Хохирогч юу өмсчихсөн байгаа юм бэ?
- Номхруулагч цамц, гэж Алфордын хэлэхийг сонсоод Райли их цочирдлоо. Тэрбээр зургийг сайн ажиглаад тэр үнэн хэлсэн гэдгийг мэдэв. Дэлгэцнээс зураг алга болж Алфорд дахин харагдлаа.
- Ахлах Алфорд. таны яаралтай мэдэгдлийг хүлээж авлаа. Гэхдээ та яагаад энэ хэргийг ЗША хариуцах ёстой гэж бодсон юм бэ?
- Яагаад гэвэл таван жилийн өмнө энд яг энэ хэрэгтэй адилхан хэрэг гарч байсан.
Дэлгэцэн дээр дахиад нэг эмэгтэйн цогцосны зураг гарч ирлээ. Тэр эмэгтэй бас номхруулагч цамцтай, бас биеийг нь гинжээр ороожээ.
- Энэ эмэгтэй бол Марла Блайнэй, хорих газар цагийн ажил хийдэг байсан. Хороосон арга барил нь яг адилхан, цогцсыг харин дүүжлээгүй, зүгээр л голын эрэг дээр хаячихсан байсан.
Дэлгэцэн дээр Алфордын царай дахин гарч ирэв.
- Энэ удаагийн хохирогч бол энд сувилагчаар ажилладаг Росмери Пиккенс гэгч эмэгтэй. Хэн ч энэ хоёр эмэгтэйгээс ямар нэгэн шалтгаан олж харж чадахгүй байгаа. Тэд хоёулаа хайртай хүнтэй байсан.
Алфорд харваас ядарсан нь илт толгойгоо шилгээж харагдана.
- Мөрсөгч Пэйж, Энэ шинэ хүн амины хэрэг цуврал аллага уу, эсвэл хуулбарласан уу гэдгийг манай хүмүүсээс гадна би ч гэсэн юу хийхээ мэдэхгүй байна. Ридспортод иймэрхүү хэрэг уул нь гараад байдаггүй. Энэ бол Хадсон голын эрэг дээр байдаг долоон мянга орчим оршин суугчтай жуулчдад зориулагдсан жижиг хотхон байгаа юм.
Энд заримдаа хоорондоо зодолдсон хэрэг ч юм уу, эсвэл хулгайгаар загас барьсан хэргээс өөр том хэрэг гардаггүй.
Райли түр бодлогоширлоо. Энэ үнэхээр ЗША-ны хариуцаж авах хэрэг мөн гэдгийг мэдсэн тэрбээр Алфордыг Мередиттэй холбох хэрэгтэй байв. Райли Мередитийн контор луу харвал тэр эргэж ирээгүй байлаа. Мередитийг иртэл тэр бага зэрэг тус болж болох юм.
- Үхлийн шалтгаан нь юу байсан юм бэ?
- Хоёр хохирогчийн хоолойг огтолсон байсан.
Райли гайхаж буйгаа мэдэгдэхгүйг хичээлээ. Хоолой огтлохоос илүүтэй боомилох, эсвэл хүч хэрэглэж алах нь элбэг тохиолддог билээ. Тэгэхээр энэ алуурчин этгээд араншинтай гаж донтон байж таарна гэдгийг Райли гадарлажээ. Райли ийм төрлийн гэмт хэргийг мөрддөг боловч харамсалтай нь одоо энэ чадвараа ашиглах боломжгүй. Саяхан олсон гэмтэл нь энэ хэргийг хариуцаж мөрдөх боломж өгөхгүй.
- Цогцсыг доош нь буулгасан уу? гэж Райли асуулаа.
- Буулгаагүй. Тэр дүүжлээстэй хэвээрээ байгаа.
- Тэгвэл цогцсыг буулгах хэрэггүй. Манай ажилтнуудыг очтол хэвээр нь үлдээ.
Алфорд баярлахгүй байгаа нь царайнаас нь илт харагдана.
- Мөрдөгч Пэйж, чи хэтэрхий их юм шаардаж байна. Энэ газар төмөр замд ойрхон байрладаг, бас голоос шууд харагддаг. Тэгээд ч хотынхондоо ийм юмыг харуулах хэрэггүй. Би цогцсыг буулгамаар байна.
- Хэвээр нь үлдээ. Ингэхэд хэцүү гэдгийг байгаа ч энэ маш чухал. Тэгээд ч нэг их удахгүй биз. Бид үд дундын алдад наад руу чинь хэдэн мөрдөгч явуулна.
Алфорд ойлгосон бололтой толгой дохилоо.
- Чамд өөр сүүлчийн хохирогчийн зурагнуудаас байна уу? Ойроос авсан зураг.
- Мэдээж байлгүй яахав. Бүгдийг нь үзүүлье.
Райли цогцсыг хэсэгчлэн авсан зурагнууд руу харлаа. Орон нутгийн цагдаагийн газар ажлаа сайн хийжээ. Зурган дээр цогцсыг гинжээр хэр чанга ороосныг маш тодорхой харуулсан байв.
Эцэст нь хохирогчийн царайг ойроос авсан гэрэл зураг байлаа. Райлигийн зүрх бараг амаар нь гарах шахав. Нүд нь байдгаараа бүлтийж, ам нь гинжинд дарагдсан харагдана. Гэхдээ Райли энэ дүр зурагнаас цочирдож айгаагүй.
Тэр эмэгтэй насаар ахимаг, махлагдуу байсан хэдий ч Маритай их адилхан ажээ. Хэрвээ хохирогч эмэгтэй арван насаар залуу байсан бол Райли түүнийг Мари гэж харах байсан.

_________________
Sakura


Top
   
PostPosted: Sep.20.17 1:30 am 
Offline
Асуулт Самбарын Хvндэт Харуул
User avatar

Joined: Sep.21.09 1:02 pm
Posts: 6298
Location: Энд
Райли ч 2 алуурчны араас хөөцөлдөх нь дээ. Надад бол Райлигийн энэ алуурчныг мэдрэх, алуурчин шиг төсөөлөх нь их таалагддаг. Магадгүй Райли энэ чадварынхаа ачаар хэрэгтнийг хурдан олдог, түүнийхээ ачаар ч ийм чухал албан тушаалд удаан ажилласан бх, тэрнээс заавал тэвчээртэй, биеэ барьдаг чадвартай бх албагүй. Онцгой авьяас, ажилдаа амжилт гаргаж чадаж л бвал ХМТ-нд чухал бх аа. Бас Райлигийн бага насны амьдралын тухай ч тодорхойгүй зүйлс их бна, охин, нөхөртэйгөө ч бас нээлттэй бж чаддаггүй, нэг ёсондоо их дотогшоогоо гадна талдаа бүх зүйл болж бгаам шиг харагддаг хүн санагдсан.

Баярлалаа :cheerleader: :cheerleader:

_________________
:wink:


Top
   
PostPosted: Sep.20.17 3:03 am 
Offline
Олны Танил Гишvvн
Олны Танил Гишvvн
User avatar

Joined: Jul.30.06 7:33 am
Posts: 508
Location: Holland
Бүлэг 4

Петерсон машинаа зугуухан жолоодож явсаар эцэст нь нөгөө охиныг олж хараад санаа нь амарлаа. Тэнд Райлигийн охин араас нь хүн мөрдөж байгааг таамагласан шинжгүй ганцаархнаа сургууль руугаа алхаж явна. Тэр охины амийг хороохыг маш их хүсэж байв.
Гэнэт охин хүн ажиглаад байгааг мэдэрсэн мэт дороо зогсоод эргэж харахыг Петерсон харлаа. Тэр юу хийхээ мэдэхгүй байгаа бололтой тэнд зогссоор байв. Охины хажуугаар хэдэн сурагч явж өнгөрлөө.
Петерсон охины юу хийхийг ажиглаж мэдэхээр машинаа алгуурхан урагшлуулна. Яг үнэндээ өш хонзонгоо авах гол хүн бол охины ээж болохоос охин өөрөө биш. Тэр эмэгтэй өөрийнх нь урд хөндөлдөж саад болсон болохоор тэр төлөөсөө өгөх ёстой. Мари Сайлесыг амиа хорлоход хүргэсэн гэдгийг тэр бас гадарласан нь мэдээж. Тэгэхээр түүнийг гартаа оруулахын тулд охиныг нь барих хэрэгтэй.
Тэгтэл нөгөө охин хичээлээ таслахаар шийдсэн бололтой эргээд сургуулиас холдон явлаа. Баярлаж хөөрсөн зүрх нь оволзож, тэрбээр дороо дэвхцмээр санагдсан ч тэгж болохгүй. Одоо биеэ барьж бодолтой байх ёстой, энд олон хүмүүс харж байгаа хэмээн өөрийгөө ятгалаа.
Петерсон алгуурхан урагшилсаар нэг гудмаар орж урдаа байгаа зүйлийг хараад сэтгэл хангалуун инээмсэглэв. Тэр Райлигийн төсөөлж ч чадахааргүй зүйлээр охиныг зовооно хэмээн дотроо бодoж байлаа. Хэдийгээр охин жаахан болхи харагдаж байгаа ч ээжтэйгээ их адилхан болохоор шаардлагад нийцэх нь тодорхой.
Охин гудамжаар сэлгүүцэхийг хараад Петерсон машинаа замын хажууд зогсоож хэдэн минут ажиглаж сууснаа хотоос гардаг гудамж руу эргэхийг нь олж харав. Хэрвээ охин гэр лүүгээ явах гэж байгаа бол түүнийг барьж чадах боломж одоо л гарна гэдгийг тэрбээр ойлгожээ. Урд нь харагдах дүр зургийг харсан Петерсоны зүрх хөөрч догдолсондоо оволзож байлаа. Тэр машинаа эргүүлэн дахиад нэг байшингийн буланг тойров.
Улам их сэтгэл хангалуун болохын тулд боломжтой цагийг хүртэл хүлээж сурах хэрэгтэй гэдгийг Петерсон сайн мэднэ. Хүлээцтэй байсны үр дүнд бүх зүйл улам их амттай болдог гэдгийг тэр олон жилийн туршлагаасаа сурч мэдсэн билээ.
Петерсон охины явж байсан гудамжинд эргэж ирэнгүүтээ чанга хөхөрлөө. Охин гараа өргөөд зогсож байна! Петерсоныг өнөөдөр бурхан ивээж охины амийг гарт нь өгчээ. Тэр охины дэргэд машинаа зогсоогоод нүүр дүүрэн инээмсэглэл тодруулан
- Унаа хэрэгтэй юү? гэж асуулаа.
Охин бас хариуд нь инээмсэглээд
- Харин тийм ээ. Баярлалаа. Хүргээд өгвөл ч сайн хэрэг болохсон, гэв.
- Чи хаа хүрэх вэ?
- Манай гэр хотоос дөнгөж гарахад байдаг юм, гэснээ охин гэрийнхээ хаягийг хэлж өгсөнд Петерсон
- Би хажуугаар нь өнгөрөх юм байна, Суу л даа хэмээн уриалгахан хэлэв.
Охин урд талын суудал дээр суух үед ээжтэйгээ адилхан наргил модны самрын өнгөтэй нүдтэй болохыг хараад улам их баярласан тэрбээр товчлуур дээр сэмхэн дарж бүх хаалга цонхоо түгжсэнийг охин агааржуулагчийн үл мэдэг хүнгэнэх дуунд олж сонссонгүй.

_________________
Sakura


Last edited by naran1962 on Sep.20.17 4:23 am, edited 1 time in total.

Top
   
PostPosted: Sep.20.17 3:39 am 
Offline
Асуулт Самбарын Хvндэт Харуул
User avatar

Joined: Sep.21.09 1:02 pm
Posts: 6298
Location: Энд
Өө хөөрхий Эприл ч Петерсоны аманд өөрөө ингээд гүйгээд ордог юм бжээ :aa:

Баярлалаа :wd: :wd:

_________________
:wink:


Top
   
PostPosted: Sep.20.17 6:46 am 
Offline
Олны Танил Гишvvн
Олны Танил Гишvvн
User avatar

Joined: Jul.30.06 7:33 am
Posts: 508
Location: Holland
* * *
Урьд өмнө нь хэзээ ч замын машинд гар өргөн сууж байгаагүй болохоор Эприл маш их догдолсон байлаа. Тэр хамгаалалтын бүсээ зүүв. Ээж нь хэрвээ ингэснийг мэдвэл нүд нь орой дээрээ гарах биз.
Гэрт нь Петерсон орж ирсэн гэсэн ээжийнх нь хачин бодлоос болж тэр өчигдөр орой аавындаа очих болсон нь түүнд таалагдаагүй ч мэдээж ээжийнх нь зөв гэдгийг тэр мэдэж байсан. Гэтэл ээжийнх нь энэ сэжиглэл буруу байсан гэдгийг Эприл аавынд нь хүргэж өгсөн хоёр мөрдөгчөөс дуулжээ. Тэд бас өөр хоорондоо удирдах газрынхан бүгдээрээ ээжийг нь хэтэрхий сүр бадруулдаг гэцгээдэг хэмээн ярилцахыг тэр бас сонссон.
Жолоо барьж явсан эрийг
- Чи яагаад Фредериксбургт байгаа билээ? хэмээн асуухад Эприл царай руу нь харлаа. Том эрүү, өтгөн үс, хууз сахалтай тэр эр нүдэнд дулаахан харагдах ажээ.
- Сургуульд явдаг.
- Зуны хичээл үү? гэж жолооч эрийг асуухад
- Тийм ээ, хэмээн хариулсан Эприл хичээлээ таслахаар шийдсэнээ хэлэхийг хүссэнгүй. Магадгүй энэ эрэгтэй хичээл тасалсан учрыг ойлгож мэдэх ч Эприл алдаа гаргахгүй байсан нь дээр гэж үзжээ.
Жолоо барьж буй эр бага зэрэг сээтэн хаях мэт инээмсэглэснээ
- Замын машинд суусныг ээж чинь мэдвэл яах бол? гэж асуухад худлаа хэлэх болсондоо ичиж үхэхээ шахсан Эприлийн нүүр халуу оргилоо.
- Өө, ээж нэг их тоохгүй дээ.
Тэгтэл нөгөө хүн хоолойгоо сонин дуугаргаж инээд алдлаа. Эприлд нэг л сэжиг төрөөд явчихав. Тэр эцэг эх чинь яах бол гэж асуугаагүй, харин ээж чинь яах бол гэж асуусан. Тэр яагаад ингэж асуусан юм бол?
Яг өдийд сургуулийн ойролцоо байдаг замаар олон машин явдаг болохоор гэртээ хүртэл нилээн удна. Тэр хүнийг удаан яриа битгий өрнүүлээсэй гэж Эприл бодлоо. Хэрвээ тэгвэл амаргүй өөрт нь амаргүй байх болно. Хэдэн гудамж өнгөртөл дуугүй явсны дараа Эприлд нэг л таагүй санагдаж эхэллээ. Нөгөө эр одоо инээмсэглэхээ больж царай нь айдас хүрмээр дүнсгэр болжээ. Хаалганууд бүгд түгжигдсэн байгааг Эприл олж хараад цонх онгойлгодог товчлуурыг сэмхэн дарвал онгойсонгүй.
Машин гэрлэн дохионы урд олон машины ард ирж зогсох үед нөгөө эрэгтэй зүүн тийш эргэх дохиогоо асаахыг харсан Эприл айдаст автлаа.
- Хөөе, бид чигээрээ явах ёстой гэж түүнийг хэлэхэд тэр эр хариу өгсөнгүй. Тэр намайг арай сонсоогүй юм биш биз? Гэсэн ч Эприл үгээ давтан хэлж зүрхэлсэнгүй. Тэр магадгүй өөр замаар явъя гэж бодсон байж болох юм. Гэвч энэ тийм биш, энэ эр зүүн тийшээ эргэсэн замаас гэр лүү нь яаж хүргэж өгөх боломж байгаа эсэхийг Эприл бодоод олсонгүй.
Эприл юу хийвэл зохих вэ, хэмээн өөрөөсөө асуулаа. ТУсламж эрж хашгирдаг юм бил үү? Хаширахыг нь хүмүүс сонсох болов уу? Хэрвээ жолооч эр хэлснийг нь сонсоогүй байвал яах вэ? Тэр аймшигтай юм хийхийг бодоогүй ч юм бил үү? Энэ бүхэн охины санааг маш их зовоож байлаа.
Гэнэт тэр хажуу талын явган хүний зам дээр Брайан мөрөндөө үүргэвчээ үүрчихсэн алхаж явахыг харав. Тэр хүү Эприлийн үерхдэг эрэгтэй найз нь ажээ. Эприл машины цонхыг чанга тогшоод "Чи машинаар явах уу?" хэмээн уруулын хөдөлгөөнөөр Брайанаас асуусанд тэрбээр инээмсэглэн толгой дохилоо.
- Өө, тэр миний үерхдэг найз хөвгүүн. Хоёулаа түүнийг хамт аваад явъя, гуйж байна, тэгэх үү? Тэднийх манай гэрт хүрэх замд байдаг юм гэж Эприл хэлэв. Тэр үнэндээ Брайаны хаашаа явж байгааг мэдэхгүй байсан боловч худлаа хэлэх хэрэгтэй болжээ. Машинаа аажуухан урагшлуулж байсан эрд таатай санагдсангүй бололтой ууртай харагдана. Тэр машинаа зогсоох болов уу? Эприлийн зүрх галзуурсан мэт оволзож байлаа.
Брайан явган хүний зам дээр гар утсаар ярин машин руу харж зогссон болохоор жолоочийн царайг харсан гэдгийг Эприл мэдэж байв. Хэрвээ жолооч өөрт нь муу юм хийвэл түүнийг харсан гэрч байгаа гэдэгт охин баярлажээ. Нөгөө эр өөр лүү нь харахын ялдамд гар утсаараа ярьж буй Брайаныг олж хараад нэг ч үг хэлсэнгүй товчлуур дарж, хаалганы түгжээг онгойлголоо. Эприл Брайан руу даллаж арын суудалд суухыг урихад тэр хаалга онгойлгон машинд үсрэн орж суув. Тэгтэл гэрлэн дохио солигдож ногоон гэрэл асан, машинууд урагшаа ухасxийн хөдөллөө.
- Машиндаа суулгасанд тань баярлалаа, гэж Брайаныг хөгжилтэй хэлэхэд царай нь ууртай дүнсгэр харагдах жолооч нэг үг хэлсэнгүй.
- Брайан, тэр биднийг манай гэрт хүргэж өгнө, гэж Эприлийг хэлэхэд Брайан дуу алдан
- Гайхалтай, хэмээн хариу өгөв.
Эприлд одоо аймаар санагдахаа больжээ. Хэрвээ энэ хүн үнэхээр муу юм хийхийг бодож байсан бол Брайан тэр хоёрыг хоёуланг нь авч явахгүй байсан. Тэр тэднийг удахгүй ээжийнх нь гэрт хүргэж өгнө. Энэ хүний талаар болон өөрт нь төрсөн сэжгийн талаар ээждээ хэлдэг юм бил үү хэмээн Эприл хэсэгхэн зуур бодсон боловч хичээл тасалснаас гадна замын машинд сууснаа ярих хэрэгтэй болно гэдгээ ойлгоод болихоор шийдэв. Эх нь энэ талаар мэдвэл тэр бүх насаа гэрийн хорионд өнгөрөөх хэрэг гарна.
Түүнээс гадна энэ жолооч Петерсон байж таарахгүй гэж тэр боджээ.
Петерсон бол гаж донтой алуурчин болохоос машин унаад явж байх жирийн нэг хүн биш.
Тэгээд ч Петерсон аль хэдийн үхчихсэн шүү дээ.

_________________
Sakura


Top
   
PostPosted: Sep.20.17 11:41 am 
Offline
Өвөг Дээдсийн Сахиус Гишvvн
Өвөг Дээдсийн Сахиус Гишvvн

Joined: May.10.10 2:23 am
Posts: 713
би сайн нягталж уншаагүймүү юутай ч Райлиг бусдаас онцгой мэдрэмжтэй гэж бодоогүй ээ, аль ч мөрдөгчид байдаг мэдээлэл эрэх, цуглуулах, төсөөлөл таамаглал гаргах, дүн шинжилгээ хийх,
олон янзын хувилбараар шалгах, эрж хайх , асуулга хийх гм ерийн л арга барилтай санагдсан, тэр алуурчийг барихдаа ч тэр дэлгүүрт хэд хэд очсоноор цэвэрлэгчийг олсон, ямар ч мөрдөгч ямар нэг сэжиг таамгийг мухарлатал шалгадаг биз дээ. Гэмт хэрэг илрүүлдэг өсвөр насны охин Нэнси Дрэү (овог нь биш бж магад), 14-15 настай юпитер ( Jupiter) гэх хүүгийн тухай олон цуврал номнууд байдаг, харин хүүгийн цуврал номыг оросоор уншсан бхаа, тэд ч иймэрхүү барилаар мөрдөж хэрэг илрүүлдэг бсан, бас би зохиомол биш бодит гэмт хэргийн мөрдлөг илрүүлэлтийн тухай нэг хэсэг их уншдаг бсийн. Гэхдээ Райлигийн тухай унших сонирхолтой л байна, Наранд баярлалаа


Top
   
PostPosted: Sep.20.17 1:38 pm 
Offline
Хэлээд баршгvй их цолтой
Хэлээд баршгvй их цолтой

Joined: Sep.10.09 9:45 am
Posts: 484
Location: Төв цэгт
Өө хөөрхий хаалганыхаа цоожийг тайлаад хаалгаа онгойлгож байхад шууд буудаг газар ш дээ. Одоо Брайн баталгаатай үхэж, эприл ээжээрээ авруулах байхдаа. Хүүхдүүд бас л гэнэн юмдаа.

_________________
Энхрий хайрт эх орныхоо төлөө


Top
   
PostPosted: Sep.20.17 6:39 pm 
Offline
Олны Танил Гишvvн
Олны Танил Гишvvн
User avatar

Joined: Jul.30.06 7:33 am
Posts: 508
Location: Holland
Бүлэг 5

Брент Мередитийн царай дүнсгэр болсныг харахад тэрбээр Райлигийн хүсэлтийг хүлээж авах дургүй байгаа нь илт байлаа.
- Энэ хэргийг би хариуцаж авах нь зүйн хэрэг. Ийм адармаатай цуврал алуурчныг мөрдөж олох тал дээр би хангалттай туршлага хуримтлуулсан.
Райли Ридспортоос дуулсан хэргийн тухай тайлбарлан ярих үед Мередит амаа хамхин нэг ч үг унагасангүй. Удаан дуугүй байсны эцэст Мередит татгалзмаар байсан хэдий ч бодлоосоо ухран
- Миний хувьд болно гэж бодож байна хэмээн хэллээ.
Санаа нь амарсан Райли санаа алдаад
- Баярлалаа, ноёнтон, гэж хэлэхэд Мередит бухимдсан өнгөөр
- Надад баярлах хэрэггүй. Би татгалзмаар байгаа боловч ийм төрлийн хэргийг мөрдөн шалгах арга барил чинь сайн болохоор зөвшөөрлөө. Чиний туршлага энэ хэргийг илрүүлэхэд их хэрэгтэй. Харин би чамд хамтрагч олж өгнө, гэж хэлэв.
Райли сонссон зүйлдээ маш их цочирдлоо. Тэр Биллтэй дахиж хамтарч ажиллах боломжгүй болсон гэдгээ мэдэж байсан. Олон жил хамтран ажиллаж байсан хоёр хүний харьцаа яагаад хөндийрснийг Мередит мэдсэн болов уу, хэмээн тэр өөрөөсөө асууснаа магадгүй Билл нэг хэсэгтээ гэрийнхээ ойролцоо ажиллая гэсэн хүсэлт тавьсан байх гэж бодлоо.
- Гэвч ноёнтон...
- Гэвч, гэж бүү хэл. Бас хамгийн түрүүнд хөдөлж, дэвхэрч цовхордгоо боль. Энэ бол ухаалаг үйлдэл биш, бас дүрэм журамд ч харш. Чи хэдэн удаа үхэх шахсан. Дүрэм бол дүрэм. Саяхан тохиолдсон явдлын дараа чамд чөлөө өгөх ёстой боловч би бас дүрэм зөрчихөд хүрч байна.
- За ойлголоо, ноёнтон гэж Райли хурдан хариуллаа.
Мередит бодол болон эрүүгээ илж зогссоноо
- Мөрдөгч Варгас чамтай явна, гэж хэлэв.
- Люси Варгас уу? гэж Райлиг асуухад Мередит толгойгоо дохилоо. Райлид энэ санал таалагдсангүй
- Тэр өчигдөр манай гэрт ирсэн багийн бүрэлдхүүнд байсан. Варгасын ажиллаж байгаа арга барил надад сэтгэгдэл төрүүлсэн, бас тэр өөрөө ч таалагдсан. Гэхдээ тэр чинь ногооноороо байгаа. Би харин туршлагатай хүмүүстэй ажиллаад дасчихсан.
Мередит цайлганаар инээмсэглээд
- Варгасын сургуульд байх үеийн оноо маш өндөр. Тэр залуухан гэдэг нь үнэн. Дөнгөж сургууль төгсөөд ЗША-нд ажилд орох нь маш ховор тохиолдол.
Гэвч тэр үнэхээр сайн болохоор одоо ажлын талбар дээр туршлага хуримтлуулахад бэлэн болсон, гэлээ.
Райли сонголт хийх боломжгүй болжээ. Тэгтэл Мередит
- Тийшээ явах бэлтгэлээ хангахад чамд хэр их хугацаа хэрэгтэй вэ? хэмээн асуухад Райли нэн даруйхан хийх ёстой, бэлэн болгох шаардлагатай гэсэн зүйлүүдээ эргэцүүлж бодлоо. Хамгийн түрүүнд охинтойгоо ярилцах хэрэгтэй. Өөр юу байдаг билээ? Томилолтонд авч явдаг зүйлс ажил дээр нь байхгүй. Тэр гэр лүүгээ очихоос гадна Фредериксбург руу очиж Эприлийг эцгийнх нь дэргэд үлдээх талаар санаа тавина, тэгээд Квантико руу буцаж ирнэ.
- Надад гурван цаг хэрэгтэй гэж Райлиг хэлэхэд Мередит
- Би нисэх онгоц зохицуулна. Бас Ридспортын цагдаагийн ахлахтай ярьж баг замдаа гарсан гэж мэдэгдэн. Яг гурван цагийн дараа чи нислэгийн талбай дээр байх ёстой. Хэрвээ чи хоцорвол чамайг энэ хэргийг шалгах ажлаас чөлөөлнө, гэж хэлэв.
Райли суудлаасаа бослоо. Тэрбээр бага зэрэг тэвдсэн байртай
- Би ойлгож байна, ноёнтон, хэмээн хэлэх үедээ эгээтэй л дахиад талархаж буйгаа хэлчихсэнгүй. Энэ бол даргын тушаал гэдгийг тэр санажээ. Райли дахиж нэг ч үг нэмж хэлсэнгүй Мередитийн өрөөнөөс гарч явлаа.

_________________
Sakura


Top
   
PostPosted: Sep.20.17 10:46 pm 
Offline
Олны Танил Гишvvн
Олны Танил Гишvvн
User avatar

Joined: Jul.30.06 7:33 am
Posts: 508
Location: Holland
* * *
Хагас цагийн дараа Райли гэрийнхээ урд ирж, машинаа тавиад үүд рүүгээ алхаж явлаа. Тэр ажлын томилолтонд авч явдаг жижиг чемодандаа ариун цэврийн хэрэгсэл, нэг даашинз, солих хувцсаа хийж авахаар иржээ. Тэр бүх юмаа хурдан цуглуулж аваад дараа нь хот руу орж Эприл, Райн хоёрт явах болсон тухайгаа хэлэх хэрэгтэй. Тэр болсон явдлын учрыг бүрэн тайлбарлаж чадахгүй ч, ямартай ч Эприлийг аюулгүй байлгах ёстой.
Райли түлхүүрээ хийх үедээ цоож онгорхой байхыг анзаарав. Гэрээс явахдаа тэр хаалгаа түгжсэнээ сайн санаж байлаа, тэр бас хаалга цоожлохоо хэзээ ч мартаж байгаагүй. Райлигийн толгойд түгшүүрийн дохио хангинаж, тэрбээр гар буугаа бэлэн бариад гэртээ орлоо. Тэр чимээ анир гаргалгүй сэмхэн алхаж гэрийнхээ булан тохойг шалгаж эхэлтэл гэнэт чанга чимээ гарахыг сонсов. Чанга хангинан дуугарах хөгжмийн аялгуу байшингийн ард, гадаа цэцэрлэгээс сонсогдож байлаа. -
Энэ одоо юу вэ?
Гэрт нь дахиад хулгайгаар хүн орж иржээ хэмээн бодсон тэрбээр гал тогооны өрөө рүү оров. Арын цэцэрлэг рүү гардаг хаалга бага зэрэг онгорхой харагдсан бөгөөд гадаа поп хөгжмийн аялгуу хангинаж байлаа. Түүнд бас нэг танил үнэр үнэртэв.
- Өө бурхан минь, дахиад л биш шүү, гэж тэр өөртөө хэлээд гар буугаа далд хийж гадагшаа гарлаа. Цэцэрлэгт үнэхээр Эприл ширээний ард үе насныхаа нэг туранхай хүүтэй хамт сууж байв. Ширээн дээр тавьсан дуу чангаруулагчаас хөгжмийн ая эгшиглэж байлаа.
Ээжийгээ олж харсан Эприлийн нүд айж цочирдсон харагдана. Тэр гартаа барьсан юмаа нуухыг оролдон гараа ширээн доогуур шургуулав.
- Наадахаа нуух гэж оролдоод хэрэггүй. гэж Райли хэлснээ ширээ рүү дөхөж очоод
- Юу хийж байгааг чинь би мэдэж байна гэлээ.
Тэр хэлсэн үг нь хөгжмийн чанга чимээнд сонсогдохгүй байгааг анзаараад тоглуулагчийн товчлуурыг дарж унтраав.
- Ээж, энэ таны бодож байгаа шиг юм биш гэж, Эприлийг хэлэхэд Райли
- Энэ яг миний бодсон шиг юм болж байна. Надад үлдэгдлийг нь өг, гэж хэллээ.
Эприл нүдээ эргэлдүүлсээр жижигхэн гялгар ууттай өвсөө ээждээ өгөөд
- Таныг ажил дээрээ байгаа гэж би бодсон юмсан хэмээн бүгдийг тайлбарлах мэт хэлэв.
Райли гомдсон царай гаргах уу, эсвэл уурлах уу гэдгээ мэдсэнгүй. Урьд нь Эприлийг нэг удаа өвс татаж байхад нь тэр барьж байсан. Дараа нь тэдний хоорондохи харилцаа сайжрах шиг болсон бол одоо харин дахиад төвөгтэй болчихлоо.
Райли охинтой нь хамт сууж буй хүүг ажиглан харав.
- Ээж, энэ бол Брайан, сургуулийн маань найз байгаа юм, гэж Эприлийг хэлэхэд нүд нь гөлийж мэлэрчихсэн хүү гараа сунгаад
- Танилцахад таатай байна, хатагтай Пэйж гэж хэллээ.
Райли гараа өгсөнгүй, харин Эприлд хандаж
- Ингэхэд чи энд юу хийж байдаг билээ? хэмээн асуухад Април мөрөө хавчсанаа
- Би энд амьдардаг, гэж хариуллаа.
- Миний юу асууж байгааг чи мэдэж байгаа. Чи аавындаа байх ёстой.
Эприл хариу хэлсэнгүй. Райли цагаа харлаа. Түүнд одоо бага цаг үлдсэн учраас асуудлыг аль болох хурдан зохицуулах хэрэгтэй байв.
- Юу болоод байгааг надад тайлбарлаад өг, гэж Райли хэллээ.
Ийм нөхцөл байдалд орно гэж тооцоолоогүй байсан Эприл одоo бага зэрэг ичсэн байртай харагдана.
- Өнөө өглөө би аавын гэрээс хичээл рүүгээ алхаж яваад сургуулийн дэргэд Брайантай тааралдсан. Тэгээд бид хоёр өнөөдөр хичээлээ таслахаар шийдсэн юм. Хэдийгээр би хичээл тасласан ч гэсэн миний бүх юм сайн байгаа. Ирэх тав дахь өдрийн шалгалтанд би сайн дөн авч чадна.
Бага зэрэг түгшсэн харагдах Брайан тэнэг хүн шиг инээд алдсанаа
- Тийм шүү, хатагтай Пэйж. Эприл хичээлдээ их сайн. Тэр их мундаг, гэж хэлэв.
- Чи энд яаж ирсэн юм бэ? гэж Райлиг асуухад Эприл харцаа бурууллаа. Охин үнэнээ хэлэхээс эмээгээд байгааг Райли аль хэдийн гадарлажээ.
- Өө бурхан минь, та нар замын унаанд сууж ирсэн юм уу?
- Жолооч нь үнэхээр сайн хүн байсан. Тэгээд ч Брайан надтай хамт байсан. Бидэнд аюултай зүйл тохиолдохгүй.
Райли бие эзэмдэж чадахаа бараг больжээ.
- Чамд аюул учрахгүй гэж чи яаж мэдэж байгаа юм бэ? Эприл, Чи танихгүй хүний машинд хэзээ ч сууж болохгүй. Өчигдөр орой болсон хэргийн дараа чи яагаад гэртээ ирдэг билээ? Энэ бол үнэхээр байж болшгүй тэнэг явдал. Петерсон энд эргэлдсээр байгаа бол чи яах болж байна?
Эприл бүгдийг мэдсэн байртай жуумалзлаа.
- Ээж, одоо больж үз. Таныг өөрийгөө л зовоогоод байдаг гэж бусад мөрдөгчид ярьдаг гэсэн. Өчигдөр намайг аавынд хүргэж өгсөн хоёр залуу ажилтан хоорондоо ингэж ярилцаж байхыг би сонссон. Таныг Петерсоны үхсэн гэдгийг үнэхээр хүлээн зөвшөөрөхгүй байгаа гэж тэр хоёр хэлсэн. Тэд бас орон дээр байсан чулуунуудыг зүгээр хэн нэгний наргиа гэж байна лээ.
Дүрсxийн уурласан Райли охиных нь дэргэд өөрийнх нь тухай элдвийн юм донгоссон тэр хоёр ажилтныг өөрийн гараар шийтгэхийг хүсэв. Тэр охиноосоо хоёр ажилтны нэрийг асуумаар байсан ч болохоор шийдлээ.
- Эприл, намайг сонс. Би хэд хоног ажлаар хол явах болсон. Одоо би хурдан явах хэрэгтэй. Чамайг би аавынд чинь хүргэж өгнө. Намайг иртэл чамайг тэнд байгаасай гэж би хүсэж байна.
- Би яагаад тантай хамт явж болохгүй гэж?
Райли энэ өсвөр насныхан яагаад ийм бодлогогүй тэнэг байж чаддаг байна аа, хэмээн өөрөөсөө асуулаа.
- Чи хичээлээ дуустал явж шалгалтанд тэнцэх ёстой. Англи хэл мaш чухал учраас чи хичээлээ зүгээр орхичихож болохгүй. Бас нэг юм хэлэхэд намайг ажлаа хийж байх үед чи миний дэргэд аюулгүй байж чадахгүй гэдгийг чи мэдэх хэрэгтэй.
Эприл хариу хэлэлгүй дуугүй зогссонд Райли
- Алив дотогшоо орцгооё. Бидэнд одоо хэрэгтэй юмаа авахад хэдхэн минут үлдсэн. Дараа нь чамайг аавын чинь гэрт хүргэж өгнө, гэж хэлчихээд Брайанд хандаж
- Чамайг бас гэрт чинь хүргэж өгнө, гэв.
- Би замын машинд дайгдчихна гэж Брайан хэлснээ хатагтай Райли нүд рүү нь цоо ширтэн зогсохыг хараад үхтлээ айсан бололтой
- За за хэмээн дуу алдлаа.
Эприл, тэр хоёр Райлигийн араас даган байшинд орцгоов.
- Алив хурдан хөдөлж үз, машинд сууцгаа, хэмээн Райлиг хэлэхэд хүүхдүүд дуулгавартай нь аргагүй байшингаас гарцгаалаа.
Райли арын хаалгаа шинээр суулгасан цоожоор цоожлоод бүх өрөөгөөр хальт орж цонхнуудаа шалгав. Дараа нь тэр унтлагынхаа өрөөнд орж аяны богцоо аваад доторхийг нь шалгаж үзлээ. Эцэст нь Райли түгшсэн харцаар хайрган чулуунууд дээр нь тавьсан байсан ор луугаа хальт хараад өрөөнөөс гарав. Тэрбээр энд үлдэхийн оронд яагаад өөр газар очиж амьдарч болохгүй гэж, бас айж түгшиж сууснаас энэ алуурчныг яагаад өөрөө эрж олж болохгүй гэж, хэмээн өөрөөсөө асуулаа.
Түүнээс гадна Эприлийн өнөөдрийн хийсэн үйлдэл түүнийг маш их айлгаж түгшээжээ. Ганц охин нь Фредериксбург хотод тайван амгалан амьдарна гэдэгт тэр итгэж чадна гэж үү? Райли урьд нь үүнд итгэж байсан боловч одоо харин эргэлзэж эхэлжээ. Тэрбээр машин руугаа алхах зуур Петерсон арай ойр хавьд модны араар нуугдсан юм биш байгаа хэмээн сэмхэн ажиглах явлаа.
Гэвч хэн ч харагдсангүй.

_________________
Sakura


Last edited by naran1962 on Sep.21.17 7:18 pm, edited 1 time in total.

Top
   
PostPosted: Sep.20.17 11:20 pm 
Offline
Асуулт Самбарын Хvндэт Харуул
User avatar

Joined: Sep.21.09 1:02 pm
Posts: 6298
Location: Энд
Билл шууд тоглоомноос гарчихав уу даа. Эприл мэприл шиг ийм өсвөр насны бүхнийг өөрөө хийж чадна гэдэг хүүхдүүд нээрээ үнэн лайтай шүү (хаха би гэхдээ өөрөө ийм хүнд дураараа нөхөр бсан л даа).

Баярлалаа :cheerleader: :cheerleader:

_________________
:wink:


Top
   
PostPosted: Sep.21.17 5:33 pm 
Offline
Улайсан Хурцсах Гал Цог Гишvvн
User avatar

Joined: Sep.13.14 1:56 am
Posts: 1755
Location: номын гарчигнаас эхэлсэн жимээр гэлдэрнэ
.

Sent from my SM-N910F using Tapatalk


Top
   
PostPosted: Sep.21.17 10:26 pm 
Offline
Олны Танил Гишvvн
Олны Танил Гишvvн
User avatar

Joined: Jul.30.06 7:33 am
Posts: 508
Location: Holland
Бүлэг 6

Райли хүүхдүүдийг Фредериксбургт хүргэхээр машин жолоодож явах зуур цаг руугаа хяламхийж хартал бага хугацаа үлдсэнийг мэдээд дотор нь давчдан Мередитийн хэлсэн үгийг саналаа.
Чи хэрвээ цагаасаа хоцорвол чамайг энэ хэргийг шалгах ажлаас чөлөөлнө.
Нислэгийн талбай руу амжижи хүрч магадгүй. Тэрбээр Мередит рүү залгаж гэр бүлийн асуудал гарсан тул бага зэрэг хоцорч магадгүй гэж хэлэх гэснээ болилоо. Дарга нь одоо өөрт нь эргэлзэж байгаа учраас түүнийг хүлээхгүй. Аз болж Брайаны гэр Райны байшинд хүрдэг замын дагуу байлаа. Райли нэг том цэцэрлэгийн дэргэд зогсоод
- Би гэрт чинь орж болсон явдлын эцэг эхтэй чинь ярилцмаар байна, гэж хэлтэл Брайан мөрөө хавчаад
- Тэд гэртээ байхгүй. Аав хол ажлаар явчихсан, харин ээж энэ талаар сонирхох ч үгүй, гэж хэлчихээд машинаас бууснаа
- Хүргэж өгсөнд баярлалаа, гэж хэлэв. Гэр лүүгээ явж буй хүүгийн араас харж байж суусан Райли ямар эцэг гэхээрээ хүүхдээ ганцааранг нь орхидог байна аа, хэмээн дотроо бодлоо. Энэ өсвөр насны хүүд хүнд асуудал тулгарч болно гэдгийг тэд мэддэггүй юм байх даа?
Магадгүй ээжид нь сонголт үлдээгүй ч юм бил үү. Ингэхэд тэднийг шүүмжилдэг би одоо хэн бэ?
Брайаныг гэртээ орохыг хараад Райли машинаа хөдөлгөлөө. Эприл замын туршид юм барихыг хүсэхгүй байгаа бололтой нэг ч үг унагасангүй. Охин нь ичсэндээ болоод дуугүй байна уу, эсвэл зөрүүд зангаа гаргаж байна уу гэдгийг Райли ялгаж чадсангүй. Тэрбээр охиноо сайн мэддэггүй юм байна гэдгээ ойлгож ухамсарлажээ.
Өчигдөр гэхэд л тэр хоёрын харьцаа маш сайн байсан. Тэгтэл Эприлийг ХМТ-ны нэг ажилтан эмэгтэй саналыг нь үл харгалзан аав руу нь хүргэж өгснөөд болсон уу, тэр өнөөдөр харин зөрүүдлэн муухай аашиж байлаа.
Райли охиноо ойлгохын тулд сайн тунгааж бодох хэрэгтэй байв. Тэр өөрөө ч гэсэн дуулгаваргүй нэгэн байсан. Тэр бас эхийгээ алдах, хөндий хүйтэн аавтай байх ямар байдгийг мэднэ. Эприл ч гэсэн ийм нөхцөл байдалд орчих вий гэж айж байгаа.
Тэр намайг аюулд өртчих вий гэж айж байгаа юм байна.
Эх нь сүүлийн хэдэн сар бие мах бодь болон сэтгэл санаагаараа хичнээн их гэмтэж шархдахыг Эприл харсан.
Өчигдөр орой болж өнгөрсөн явдлын дараа өөрийнх нь төлөө маш их санаа зовсон байж таарах Эприлд анхаарлаа хандуулах хэрэгтэй гэдгийг Райли ойлголоо.
Райли машинаа урьд нь Райнтай хамт амьдарч байсан, хажуу талын хаалганы дэргэд хоёр эгнээ мод тарьсан том байшингийн урд зогсоов. Энэ байшинд амьдарч байх үед түүнд хэзээ ч өөрийн гэртээ байгаа юм шиг сэтгэгдэл төрж байгаагүй. Түүнчлэн өнгөрсөн жилүүдэд тэр жирийн амьдралаас илүү ажилдаа л бүх анхаарлаа төвлөрүүлдгийг Райн анзаарч мэдсэн. Эцэст нь Райли зөвхөн өсвөр насны охиндоо жинхэнэ эх хүн шиг байна гэсэн бодолтой гэр бүлийн амьдралаа, гэр орноо, бас энэ газрыг орхиж явсан.
Эприлийг машины хаалга онгойлгон буух үед Райли
- Хүлээ, хэмээн хэллээ.
Эприл горьдлого тээсэн харцаар эх рүүгээ эргэж харахад Райли юу ч бодолгүйгээр
- Би бүгдийг мэдэж байгаа, бас чамайг ойлгож байна, гэж хэлэв.
Уйлахад бэлэн байсан Эприл гэнэт балмагдсаныг хараад Райли бага зэрэг гайхлаа. Охин нь яг ямар заль зохиох гэж байсныг тэр сайн мэдэж чадсангүй. Гэвч одоо түүнийг зэмлэж загнах хэрэггүй гэдгийг тэрбээр сайн мэдэж байлаа.
Тэр хоёр машинаас бууж байшин руу хамт алхацгаав. Райн гэртээ байгаа эсэхийг Райли мэдэхгүй байлаа. Хэдийгээр марихуантай холбоотой хэргийн талаар Райнтай ярилцах ёстой гэдгийг мэдэж байгаа ч Райли түүнтэй маргалдахыг хүсээгүй тул энэ талаар хэлэхгүй байхаар шийджээ. Тэгээд ч одоо түүнд маргалдаж байх цаг үлдээгүй. Тэр бас Райнд хэдэн өдрөөр ажлаар явах гэж байгаагаа тайлбарлаж хэлэх хэрэгтэй.
Хаалганы дэргэд тэр хоёрыг тэдний гэрт олон жил гэрийн үйлчлэгчээр ажилласан Габриэла хэмээх дунд эргэм насны махлаг Гуатемал эмэгтэй тосож мэндэллээ. Санаа зовсон нь илт харагдах тэрбээр нүдээ дүрлийлгэн
- Хижа, чи хаа байсан юм бэ? хэмээн англиар их аялгатай асуусанд Эприл
- Намайг уучлаарай, Габриэла гэж хүлцэнгүй хариулав.
Эприл өвс татсан гэдгийг Габриэла охиных нь царайг ажиглаад мэдсэн гэдгийг Райли ойлголоо.
- Тонта! гэж Габриэла хатуу ширүүн өнгөөр хэлэхэд
- Ло сиенто мучо, хэмээн Эприл гэмшсэн байртай хариу өгөв.
- Венте конмиго гэж хэлчихээд Габриэла Эприлийг дотогшоо оруулсны дараа Райлиг зэмлэсэн харцаар ширтэхэд тэрбээр харцнаас нь дальдчив.
Габриэла бол Райлиг энэ хорвоод үнэхээр айлгаж чаддаг хүмүүсийн нэг ажээ. Бас энэ эмэгтэй Эприлийн учрыг сайн олдог бөгөөд энэ удаа охинд нь зэмлэл хүлээлгэх эрхийг түүнд найдаж үлдээсэн нь дээр бололтой.
- Райн гэртээ байгаа юу? гэж Райлиг чанга дуугаар асуухад Габриэла байшин руу орох зуураа
- Си, хэмээн хариулснаа
- Сеньор Пэйж, охин эргээд ирлээ, гэж чанга хашгирав.
Үүдний хонгилд гадагшаа явахаар гадуур хувцас, малгайгаа аль хэдийн өмсчихсөн байсан Райн гарч ирлээ. Тэрбээр Райлиг хараад гайхсан бололтой
- Чи энд юу хийж байгаа юм бэ? гэж асууснаа
- Эприл хаана байсан юм бэ? гэлээ.
- Тэр гэртээ байсан.
- Юу гэнэ ээ? Өчигдөр тийм аюултай юм болчихоод байхад чи охиныг гэр лүүгээ авч явсан хэрэг үү?
Райлигийн зэвүү хүрч тэрбээр хөмхийгөө зуулаа.
- Би түүнийг хаашаа ч дагуулж яваагүй. Охин яагаад тэнд очсоныг мэдмээр байвал чи түүнээс өөрөө асуусан чинь дээр. Тэр чамтай хамт байхыг хүсэхгүй байгаа нь миний буруу биш. Харин чи одоо энэ тал дээр анхаарал тавих болсон баймаар юм.
- Энэ бүгд чиний буруу, Райли. Охин чамаас болж эвдэрч байна.
Райли дүрсxийн уурлав. Гэвч Райн өөрийн зөв болгохыг хичээж байна гэдгийг тэр ойлголоо. Өөрийг нь хэрхэн уурлуулахаа Райн сайн мэддэг билээ. Райли амьсгалаа гүнзгий аваад
- Сонс, би хэд хоногоор Нью-Иоркийн умард хэсэгт ажиллах болсон. Эприл энд үлдэх хэрэгтэй, түүнийг ганцааранг нь хаашаа ч явуулж болохгүй. Габриэлад байдлыг сайн ойлгуулж хэлээрэй гэсэнд
- Чи үүнийгээ Габриэлад өөрөө тайлбарлаж өг. Яг одоо би үйлчлүүлэгч рүүгээ явлаа, хэмээн Райн уурсан хэлэв.
Тэр хоёр өөд өөдөөсөө харан ширтэлцэж зогслоо. Тэдний маргаан эцэстээ тулжээ. Райли салсан нөхрийнхөө нүд рүү харж зогсохдоо нэгэн цагт би энэ хүнд хайртай байсан, тэр ч гэсэн намайг хайрлаж байсан хэмээн бодлоо. Тэр үед Райли ХМТ-ны мөрдөгч болоогүй, бас Райн ажил нь өөдрөг өмгөөлөгчийн ажилд ороогүй, хоёулаа залуухан, бас мөнгөгүй байсан.
Гадаад төрхөндөө их анхаарал тавьдаг, бас спорт зааланд өчнөөн цагаар хичээллэдэг болохоор Райн одоо ч гэсэн сайхан, царайлаг харагддаг гэдгийг Райли хүлээн зөвшөөрөхөөс аргагүй. Райны амьдралд олон эмэгтэйчүүд байсан бөгөөд эцгийн үүрэг хүлээхгүй эрх чөлөөтэй байхыг илүүд үздгийн бас нэг шалтгаан гэдгийг ч Райли мэддэг.
Тэгтэл Райн
- Чи ганцxан ажлаа л боддог, гэж хэлэхэд Райли уураа тэвчлээ. Тэд энэ сэдвээр маргалдсаар байх бололтой. Райлигийн ажил бол аминд аюултай, ямар ч барьцгүй, харин Райны ажил бол амьдарч буй ертөнцөө өөрчилж болох асар их мөнгө олох боломжтой. Тийм учраас Райн хөрөнгө чинээ ихтэй хүмүүсийн төлөө шүүх хурлын танхимд зогсох нь Райлигийн гэмт хэрэгтнүүдтэй эцэс төгсгөлгүй тэмцдэг ажлаас хамаагүй чухал гэж боддог. Гэвч Райли одоо энэ улиг болсон хэрүүл маргаанаа дахиж эхлэхийг хүссэнгүй. Тэгээд ч хэн нь ч ялагдахыг хүсэхгүй.
- Энэ тухай хоёулаа дараа ярилцъя, гэж хэлчихээд Райли байшингаас гарч явахдаа ард нь Райн хаалгаа чанга хаахыг сонслоо.
Райли машиндаа сууж тэндээс хурдан хөдөллөө. Одоо Квантико руу буцаж машинаар давхихад цаг хүрэхгүй хугацаа үлджээ. Энэ хооронд маш олон юм болж өнгөрчээ. Дөнгөж саяхан тэр шинэ хэрэг хариуцаж авахаар болсон. Тэрбээр одоо ганц Эприлийн хийсэн хэргээс ч биш, харин Петерсон гэгч дахин амьдралд нь гарч ирсэн энэ мөчид зөв шийдвэр гаргасан эсэхдээ эргэлзэж явлаа.
Гэхдээ Петерсон дахин гарч ирсэн ч Эприл эцгийнхээ дэргэд аюулгүй байх болно. Тэгээд ч Райлиг энд байхгүй үед Петерсон өөр хохирогч барьж авахыг оролдохгүй. Петерсон хэдийгээр бүхнийг төвөгтэй болгож байгаа ч Райли нэг л зүйлийг сайн мэдэж байлаа. Тэр ганцxан өөртэй нь тооцоо хийхийг хүсэж байгаа болохоор дараагийн хохирогч нь Райли өөрөө байх болно. Тийм учраас хэд хоног эндээс явах болсондоо Райлигийн санаа бага зэрэг амарчээ.
Райли сүүлчийн хэрэг мөрдөлтийн үед нэг юмыг сайн сурч мэдэж авсанаа саналаа. Орчлон хорвоогийн муу муухай гэсэн болгоныг нэг дор барих гэж оролдох хэрэггүй. Тэднийг барихын тулд ганцxан энгийн арга ашиглаж болно.
Араатныг нэг нэгээр нь.
Одоо ч гэсэн тэр нэн даруй барьж саатуулах ёстой бас нэг аймшигтай араатны араас явж байгаа.

_________________
Sakura


Top
   
PostPosted: Sep.21.17 11:28 pm 
Offline
Асуулт Самбарын Хvндэт Харуул
User avatar

Joined: Sep.21.09 1:02 pm
Posts: 6298
Location: Энд
Райли гэнэн л юм даа. Мэдээж Петерсон гэрт нь очсон юм чинь охинтойг нь мэдсэн бж таарна, өөрөөс нь илүү охиныг нь тамлабал Райлид илүү хүнд бх болно гэж боддоггүйн бх даа.

Баярлалаа :wd: :wd:

_________________
:wink:


Top
   
PostPosted: Sep.21.17 11:42 pm 
Offline
Олны Танил Гишvvн
Олны Танил Гишvvн
User avatar

Joined: Jul.30.06 7:33 am
Posts: 508
Location: Holland
mmiracle wrote:
Райли гэнэн л юм даа. Мэдээж Петерсон гэрт нь очсон юм чинь охинтойг нь мэдсэн бж таарна, өөрөөс нь илүү охиныг нь тамлабал Райлид илүү хүнд бх болно гэж боддоггүйн бх даа.

Баярлалаа :wd: :wd:

Чи нээрээ дэндүү зөн совинтой болж байна шүү. Яагаад чиний зөн совин биелээд байдаг байна аа?! :brows:
Чамайг үнэлээд Өнөө орой дахиад нэг жижигхэн бүлэг оруулна аа.

_________________
Sakura


Top
   
PostPosted: Sep.22.17 3:10 am 
Offline
Асуулт Самбарын Хvндэт Харуул
User avatar

Joined: Sep.21.09 1:02 pm
Posts: 6298
Location: Энд
:l2:

_________________
:wink:


Top
   
PostPosted: Sep.22.17 3:34 am 
Offline
Олны Танил Гишvvн
Олны Танил Гишvvн
User avatar

Joined: Jul.30.06 7:33 am
Posts: 508
Location: Holland
Бүлэг 7

Залуу эр зоориндоо ажлын урт ширээн дээр тавьсан гинжний орооцолдоог гаргаж байлаа. Гадаа аль хэдийн харанхуй болжээ. Зэвэрдэггүй гангаар хийсэн гинжний гогцоонуууд асаалттай хэдэн чийдэнгийн гэрэлд гялазаж харагдана. Тэр нэг урт гинжийг бүтнээр нь татаж гаргах үед төмөр гинжний харшилдах чимээ түүнийг тамлаж зовоохын тулд урт гинжинд холбон торон дотор хорьж байсан үеийн аймшигтай дурсамжийг нь сэргээв. Гэвч энэ дурсамж өөрт нь "Чи айдсаа дарах ёстой" хэмээн хэлэх шиг санагдсанд тэр гинжинд хэн нь эзэн бэ, гэдгийг харуулах ёстой гэж бодлоо.
Өнгөрсөн хугацаанд энэ гинжнүүд түүнийг маш их дарангуйлж зовоодог байсан.
Одоо харин өөр нэг хүн энэ зовлонг амсах болсон нь харамсалтай л юм. Бүтэн таван жилийн турш тэр өөрийгөө бусдад бүр мөсөн хаягдсан, мартагдсан нэгэн гэж боддог байсан. Тэгтэл сүмд өөрийг нь шөнийн харуулаар авч ажиллуулсан нь түүнд маш их тус болжээ. Тэрбээр ажилдаа их дуртай, ийм ажил хийж байгаа өөрөөрөө ч их бахархдаг байсан.
Гэтэл өнгөрсөн сар тэд хамгаалалтын ажилд илүү их туршлагатай, бас том биетэй, чадалтай хүн хэрэгтэй гэсэн шалтгаанаар түүнийг ажлаас нь халчихсан. Тэр үед тэд энэ бяцxан байшингийн хөлсийг төлөхөд хангалттай хүрэлцэх мөнгө олж болохоор цэцэрлэгчийн ажилд авч ажиллуулна гэж амалцгаажээ.
Гэвч ажлаа алдсаны дараа тэд амлалтаа биелүүлээгүй учраас тэр маш их цочирдож, өөрийгөө хэнд ч хэрэггүй нэгэн мэтээр бодох болжээ. Тэрбээр гинжний эрхшээлд дахин оролгүй тэднийг хяналтандаа байлгах, бас гомдол цөхрөлөө тайлах шунал хүсэл нь дахин сэргэж эхлэв. Хамгийн сүүлд тэр дотор нь асаж буй шунал хүслээ энэ харанхуй зооринд булшилж зугтахыг оролдон, машинаараа бүр Ридспорт хүртэл давхижээ. Гэвч тэр зугтаж чадсангүй.
Тэр яагаад зугтаж чадахгүй байгаагаа ойлгохгүй байлаа. Тэр уул нь бусдад байнга тусалдаг, сайхан сэтгэлтэй, сайн хүн. Гэвч энэ сайн чанар өөрөөс нь дандаа нүүр буруулдаг. Ридспортод амьдардаг тэр сувилагч эмэгтэйд туслахаар худалдаж авсан барааг нь машинд хүргэж өгөх үед эмэгтэй харин урдаас нь харж инээмсэглэснээ
- Ямар сайн жаал вэ! гэж хэлсэн.
Тэгэхэд тэр инээмсэглэл, тэдгээр үгсийг санасан залуугийн хамаг бие салганан чичирсэн.
Ямар сайн жаал вэ!
Ээж нь түүнийг цонхоор гадагшаа харуулахгүйн тулд, бас хоолонд хүргэхгүй гэж хөлөнд нь богинохон гинж зүүх үедээ яг ингэж инээмсэглээд энэ үгийг хэлдэг байсан. Бас гэлэнмаа нар түүнийг хорьж цоожилсон бяцxан өрөөний хаалганд гаргасан жижигхэн дөрвөлжин нүхээр харах үедээ бас л инээмсэглэж ингэж хэлдэг байжээ.
Ямар сайн жаал вэ!
Хүн бүр харгис догшин биш гэдгийг тэр мэддэг. Ихэнх хүмүүс, ялангуяа олон жил амьдарч байгаа энэ жижиг хотхоны хүмүүс бүгд өөрт нь сайн, түүнийг хайрладаг. Гэхдээ яагаад тэд бүгдээрээ өөрийг нь жаахан хүүхэд шиг, тэр тусмаа тахир дутуу хүүхэд шиг хардаг юм бол? Тэр одоо хорин долоо хүрсэн, бас ухаалаг. Толгойд нь маш олон ашигтай санаанууд эргэлдэж байдаг бөгөөд учир нь тайлагдахааргүй асуудал гэж түүнд барагтай бол байдаггүй.
Гэхдээ хүмүүс яагаад өөрийг нь хүүхэд шиг хардгийг тэр мэднэ. Учир нь тэр бараг ярьж чаддаггүй. Тэрбээр ойлгохын аргагүй ээрч ярьдаг учраас хүмүүсийн яриаг ойлгож байгаа ч огт ярихгүй байхыг хичээсээр ирсэн.
Тэр төрөлхийн гажигтай төрсөн хүмүүстэй адилхан сул дорой жижигхэн биетэй, бас жаахан хүүхэд шиг царайтай ч энэ гаж буруу хэлбэртэй гавал дотор хорвоо ертөнцийг ч өөрчилж чадахаар өчнөөн олон шинэ санаанууд хоригдож байдаг. Гэвч энэ талаар хэн ч мэдэхгүй, тэр ч бүү хэл сэтгэл мэдрэлийн эмнэлгийн эмч нар ч олж мэдээгүй.
Энэ бол доромжлол.
Хүмүүс өөрийг нь доромжлол гэдэг үгийг мэдэхгүй гэж бодоцгоодог.
Сэтгэл нь хөдөлсөн тэрбээр гартаа нэг товч барьчихсан эргүүлж байгаагаа анзаарав. Сувилагчийг дүүжлэх үед тэр энэ товчийг цамцнаас нь тасалж авчээ. Тэр энэ товчны эзнийг ядуу дорой оромжиндоо долоо хоногийн турш гинжтэй байлгаснаа саналаа. Тэр үед эмэгтэйд өөрийгөө харгис догшин хандахыг хүсээгүй гэж тайлбарлаж хэлэхийг хүссэн боловч түүний өмссөн сувилагчийн дүрэмт хувцас ээжийг нь, бас гэлэнмаа нарыг санагдуулж байжээ.
Дүрэмт хувцас өмссөн эмэгтэй залуугийн ухаан санааг самууруулж, тэрбээр таван жилийн өмнөх шоронгийн харгалзагч эмэгтэйтэй их адилхан харагджээ. Ямар нэгэн байдлаар тэр хоёр эмэгтэй өөрийнх нь ээж, гэлэнмаа нар бас эмнэлгийн ажилтнуудтай улам адилхан болж байсан. Залуу тэднийг өөр хооронд нь ялгаж таньж чадахаа больжээ.
Сувилагч эмэгтэйг хүлээстэй удаан байлгах үед байн байн ус өгөх хэрэгтэй байсан бөгөөд бас амыг нь дарж боосон гинжний завсраар байнга ёолж гиншихээс нь залхсан тул түүнийг алсны дараа л залуугийн санаа амарчээ. Зөвхөн ус өгөх үед ам дарсан гинжийг түр тайлдаг байсан. Гэтэл тэр эмэгтэй шууд хашгирахыг оролддог байжээ.
Тэр хэрвээ эмэгтэйд хөршийнхөн сонсчихож мэдэх учраас хашгирч болохгүй гэж сайн тайлбарлаж хэлж чадсан бол магадгүй эмэгтэй ойлгох байсан биз. Гэвч тэр ээрдэг учраас ярьж ойлгуулахын оронд сахлын хутгаар айлгаж сүрдүүлдэг байсан боловч эмэгтэй нэг удаа сүрдүүлгэнд нь автахгүй байсан учраас эмэгтэйн хоолойг хэрчих хэрэгтэй болжээ.
Дараа нь тэр эмэгтэйг Ридспорт руу аваачиж хүн бүрт харуулахын тулд дүүжилж орхисон. Гэхдээ тэр яагаад ингэснээ өөрөө ч ойлгоогүй. Магадгүй хүмүүс үүнийг анхааруулга гэж хүлээж авбал тэр харгис хэрцгий загнах хэрэггүй болж мэдэх юм. Магадгүй тэр хийсэн хэрэгтээ хичнээн их харамсаж байгаагаа хүн төрөлхтөнд хэлэх гэсэн байж ч болох юм.
Тэр хийсэн хэрэгтээ гэмшиж байгаа учраас маргааш цэцгийн дэлгүүр лүү явж гэр бүлийнхэнд нь зориулж хямдхан үнэтэй жижиг цэцгийн баглаа худалдаж авахаар шийджээ. Цэцэг худалдагчтай ярьж чадахгүй ч тэр цаасан дээр хүсэж байгаа зүйлээ бичээд өгчихөж чадна. Бэлгийг нэр усгүй хүргэх болно. Хэрвээ өөрийгөө нуучихаар газар олдвол тэр бас оршуулган дээр очиж бусад хүмүүсийн адил толгой бөхийлгөн салах ёс гүйцэтгэнэ.
Залуу эр ширээн дээр тавьсан гинжнээс зууран чанга татлаа, тэр гинжийг тасар татахыг хүсч улам чанга татав, тэр гинжнүүд хоорондоо харшилдан дуугарахгүй болтол хамаг хүчээрээ дугтарч татаж, чангаав. Гэвч тэр дотроо энэ гинжийг дийлж, эзэн нь болж чадахгүй байна гэдгээ мэдрэв. Тэр гинжний эзэн болохын тулд гинжнүүдийг дахиад ашиглах хэрэгтэй. Бас номхруулагч цамцыг ч гэсэн ашиглана. Өөрийг нь барьж хүлж байсантай адилаар тэр бас нэг хүнийг хүлэх хэрэгтэй.
Тэр хэн нэгнийг өвтгөж алах хэрэгтэй.

_________________
Sakura


Top
   
PostPosted: Sep.22.17 4:33 am 
Offline
Асуулт Самбарын Хvндэт Харуул
User avatar

Joined: Sep.21.09 1:02 pm
Posts: 6298
Location: Энд
Шинэ алуурчин дахиад л сэтгэл мэдрэлийн өвчтэй хүний хохирогч :bawling: Хүний багадаа авсан шарх нээрээ насан туршид нь дагадаг гэхээр :(

Баярлалаа :wd: :wd:

_________________
:wink:


Top
   
PostPosted: Sep.23.17 2:12 am 
Offline
Олны Танил Гишvvн
Олны Танил Гишvvн
User avatar

Joined: Jul.30.06 7:33 am
Posts: 508
Location: Holland
Бүлэг 8

Райли, Люси хоёрыг ХМТ-ны онгоцноос бууж ирэхэд тэдэн рүү нэг дүрэмт хувцастай залуухан цагдаагийн ажилтан гүйж ирлээ.
- Залуус аа, та нарыг харсандаа баяртай байна. Ахлах Алфорд галзуурах шахаж байгаа. Хэрвээ хэн нэгэн Розмаригийн цогцсыг яаралтай буулгаж авахгүй бол тэр зүрхний шигдээс тусаж магадгүй. Тэнд хэвлэл мэдээллийнхэн дүүрэн цуглачихсан. Намайг Бойден гэдэг.
Люси тэр хоёр өөрсдийгөө танилцуулах үед хэрвээ энэ хэрэг олон нийтийн сүлжээгээр тархчихвал асуудал улам хурцдана гэдгийг мэдсэн Райлигийн зориг мохлоо. Энэ бүхэн хэргийн мөрдөлтөнд муугаар нөлөөлөх болно.
- Ачаанаас чинь өргөлцөх үү? гэж Бойденыг асуухад
- Хэрэггүй, гэж Райли хэллээ. Тэд хоёулаа жижигхэн цүнх барьцгаажээ. Офицер Бойден онгоцны талбайн зах руу зааж
- Тэнд машин байгаа гэхэд тэд машин руу хурдан алхаж очлоо. Райли урд талд зорчигчийн суудалд, Люси арын суудалд сууцгаав.
- Бид ердөө хэдхэн минут яваад л хотод хүрнэ, гэж машинаа асааж хөдлөнгөө Бойден хэлээд
- Болсон хэрэгт би одоо ч итгэж чадахгүй байна. Хөөрхий Розмари хүн болгонд тусладаг байсан болохоор түүнд бүгд сайн байсан. Түүнийг долоо хоногийн өмнө сураггүй алга болох үед бид муу юм болсон байх вий гэж айж байсан ч ийм юм болно гэж бид...
Бойдены дуу гарахаа больж болсон явдалд одоо ч итгэж чадахгүй байгаа тэрбээр толгой сэгсрэв. Люси арын суудлаас урагшаа бөхийгөөд
- Урьд өмнө энд яг үүнтэй адилхан хэрэг гарч байсан гэж би ойлгосон, гэж хэлэхэд Бойден
- Тийм ээ, тэр үед би дунд сургуульд сурж байсан. Гэхдээ тэр хэрэг Ридспортод гараагүй, голоор нилээд уруудахад байдаг Юбанкс гэдэг хотод гарсан хэрэг. Яг Розмари шиг цогцсонд номхруулагч цамц өмсгөөд гинжээр ороочихсон байсан. Ахлахын хэлснээр энэ цуврал алуурчны үйлдсэн хэрэг гэдэг үнэн үү? гэлээ.
- Бид одоохондоо ингэж хэлж чадахгүй, гэж Райли хариулав.
Үнэндээ ахлахын зөв гэдгийг Райли мэдэж байсан ч тэрбээр хангалттай сандарч мэгдсэн залуухан офицерыг улам айлгахыг хүссэнгүй.
- Би үүнд итгэж чадахгүй байна. Жижигхэн тохилог манай хотхонд сайхан сэтгэлтэй Розмариг алчихсан гэдэгт би итгэж чадахгүй байна, хэмээн Бойден хэлээд дахиад толгой сэгсэрлээ.
Тэднийг хотод орж ирэхэд төв гудамжинд телевизийн мэдээ дамжуулах хэрэгслээр тоноглосон хэдэн мини бус зогсож байхыг Райли олж харав. Хотын дээр нэг телевизийн лого тэмдэгтэй нисдэг тэрэг эргэлдэж харагдана. Бойден машинаа зам хааж зогссон сурвалжлагч нарын дундуур зүтгүүлэхэд нэг цагдаа зам чөлөөлж өглөө. Тун удалгүй Бойден машинаа төмөр замын дэргэд зогсоов. Тэнд зогсож буй хэдэн цагдаагийн ажилтнуудаас хэдэн метрийн цаахантай цахилгаан шугам дамжуулагч шонгийн модноос нэг цогцос дүүжлээстэй харагдана.
Райли машинаас буух үедээ өөр лүү нь шогшин ирж яваа хүнийг Раймонд Алфорд гэж танилаа. Тэр огт баярласан шинжгүй харагдаж байв.
- Цогцсыг дүүжлээстэй хэвээр байлгах чухал шалтгаан чамд байсан гэж би найдаж байна. Энэ бүхэн ёстой хар дарсан зүүд шиг л байлаа. Хотын дарга миний тэмдгийг хурааж албан тушаалаас минь буулгана гэж сүрдүүлсэн.
Райли, Люси хоёр ахлахыг дагаж цогцос руу очлоо. Цогцсыг ороосон зэвэрдэггүй гангаар хийсэн гинж үд дундын нарны гэрэлд гялтганаж, компьютер дээр харсан гэрэл зурган дээрхээс илүү аймшигтай харагдаж байв.
- Хэргийн газрыг тусгаарлаж чадсанд чинь би их талархаж байна гэж Райли цагдаагийн газрын даргад хандаж хэллээ.
- Бид чадах бүхнээ хийсэн. Хүмүүс цогцсыг олж харахаас сэргийлж, голын эргээс бусад газрыг аль болох хол зайтай тусгаарласан. Бид бас галт тэргийг хотоос холуур өнгөрөөх байгаа болохоор галт тэрэгнүүд хоцорч байгаа тэдний хуваарьт асуудал гарсан. Албанигийн мэдээллийн суваг энэ талаар олж мэдээд ямар нэг ноцтой юм болсон гэж сэжиглэсэн бололтой. Тэд үүнийг манай хүмүүсээс сонссон байж таарахгүй.
Тэдний толгой дээр гарч ирсэн нисдэг тэрэгний чимээнд Алфордын дуу дарагдлаа. Тэр нисдэг тэрэг рүү хараад хараал хэлж буйг нь Райли уруулынх нь хөдөлгөөнөөс уншив. Нисдэг тэрэг зайлж явахыг хүсэхгүй байгаа бололтой, өндөрт хөөрөлгүй нэг дороо эргэлдсээр байлаа. Алфорд гар утсаа авч нэг хүн рүү залгаад
- Энэ новшийн нисдэг тэргээ эндээс холхон байлгах ёстой гэж би чамд хэлсэн байх аа. Яг одоо чи нисгэгчдээ таван зуун метрээс өндөрт хөөр гэж хэл. Энэ бол тушаал, гэж уурсан хашгирлаа.
Утасны цаана байгаа хүн ахлахын тушаалыг эсэргүүцэж буйг Райли ахлахын царайнаас олж харав. Эцэст нь Алфорд
- Хэрвээ чи энэ шувуугаа одоохoн зайлуулахгүй бол би чамайг үдийн үеэр хийх хэвлэл мэдээллийн хуралдаанд оролцуулахгүй, гэж хэллээ.
Ахлах харцаа өргөн түр хүлээж зогссоноо нисдэг тэрэг дээшээ хөөрч зөвшөөрөгдсөн өндөрт хүрэхэд царай бага зэрэг тайвширсан харагдав. Гэвч нисдэг тэрэгний моторноос гарах чимээ зөгий шиг чанга дүнгэнэсээр байлаа.
- Бурхан минь, бидэнд дахиад саад болохгүй гэж найдахаас, хэмээн Алфорд бухимдсан хоолойгоор хэлээд
- Цогцсыг буулгачихвал тэдний анхаарлыг татах нь багасаж магадгүй. Түр зууртаа зочид буудал, буурчийн газрууд, бас ресторанууд хүнээр дүүрчихсэн болохоор тэдэнд бага зэрэг ашигтай байгаа. Харин энэ удаан үргэлжлэх юм бол... жуулчид Родспортод ирэхээсээ айж дөлцгөөх болно, гэж нэмж хэлэв.
- Чи нисдэг тэргийг холдуулж чадлаа, гэж Райлиг хэлэхэд
- Энэ бага ч гэсэн тус болно гэж би найдаж байна, гэж хэлсэн Алфорд
- За алив, ажилдаа орцгооё, гэлээ.
Алфорд Райли, Люси хоёрыг дүүжлээстэй цогцос руу дагуулж очив. Цогцсыг гинжээр битүү ороож хуягласан байх бөгөөд хуяганд бэхэлсэн хүнд бүдүүн олсыг дээр нь байгаа хөндлөвч модонд тогтоосон хүрдэнд уяжээ. Олсны нэг үзүүрийг хүрднээс чанх доошоо тэгш өнцөг гарган унжуулсан харагдана.
Цогцосны нүүрний төрх өөрийгөө дүүжилсний дараа амссан зовлон, өвдөлтөндөө шаналсан Маригийн царайтай яг адилхан болохыг дахиад харсан Райлиг тогоор цохиулах шиг болов. Бүлтрэх шахсан нүд, амыг нь таглаж ороосон гинж цогцсыг улам аймшигтай дүр төрхтэй болгожээ.
Харж буй зүйлдээ хэрхэн хандаж байгааг нь мэдэхээр Райли шинэхэн хамтрагч руугаа хартал Люси аль хэдийн тэмдэглэл хөтөлж эхэлснийг хараад тэрбээр нилээд гайхав.
- Энэ чиний анхны хүн амины хэрэг үү? гэж Райлиг асуухад Люси харсан зүйлээ үргэлжлүүлэн тэмдэглэх зуур толгой дохилоо. Уул нь ажилд шинээр орж байгаа хүмүүсийн ихэнх нь ийм үед хол очоод огиулж бөөлжиж гардагсан.
- Өмхийрчихөөгүй юм шиг байна лээ гэж Алфордыг хэлэхэд
- Одоохондоо, гэж Райли үгийг нь өлгөн авч
- Задрал дотор эрхтнүүдэд явагдаж байгаа. Цаг агаар задралын процессыг хурдасгахаар халуун дулаан биш байгаа болохоор цогцос дотроосоо ялзарч эхлээгүй байна гэсэн үг, хэмээн хэллээ.
Райлиг сонсож зогссон Алфордын царай улам зэвхий даан цонхийжээ.
- Цогцосны хөшилт ямархуу байгаа бол? гэж Люсиг асуухад Райли
- Цогцос бүр мөсөн хөшсөн гэдэгт би итгэлтэй байна. Дахиад арван хоёр цаг хэртээ энэ хэвээрээ үлдэнэ, гэж хариулав.
Люси нэг их цочирдсон шинжгүй тэмдэглэлээ бичих зуур
- Алуурчин цогцсыг яаж дээшээ гаргасныг та мэдэж чадсан уу? гэж Алфордоос асуухад тэрбээр
- Олсыг тогтоосон байдлаас харахад тэр дээшээ авирч, олсыг хүрдэнд тохоод дараа нь олсноос татаж цогцсыг өргөсөн гэж бид бодож байна, гэж хэлээд төмөр замын дэргэд овоолж тавьсан хэдэн туухай руу заалаа. Олсны нэг үзүүрийг туухайнуудын бариулын нүхээр оруулж холбон сулрахаас сэргийлж чанга зангиджээ. Ийм туухайнууд спорт сургууль болон бие бялдаржуулах төвд өргөн ашигладаг билээ.
Люси туухайнуудыг сайн ажиглахаар тонгойлоо.
- Энэ цогцсыг дээш нь өргөхөд хангалттай хүнд юм байна. Харин тэр энэ хүнд юмыг наашаа чирч авчирсан нь сонин санагдаад байна. Уул нь олсыг хөндлөвчинд бэхэлж уяхад болмоор юм.
- Чиний бодлоор яагаад ингэсэн байж болох вэ? гэж Райлиг асуухад Люси түр бодолхийлснээ
- Алуурчин жижиг биетэй, бас хүч чадал муутай юм байна. Хүрд түүнд хангалттай дэм болж чадахгүй учир тэр туухайнуудыг хүндрүүлэгч болгож ашигласан, гэж хэллээ.
- Маш сайн, гэж хэлснээ Райли төмөр замын эсрэг талын тавцан дээр тод гарсан дугуйны мөрийг зааж харуулаад
- Тэр цогцсыг ганцаараа хол чирж хүчрэхгүй учраас машинаа их ойрхон зогсоосныг харж байгаа биз, гэв.
Дараа нь Райли цахилгаан утас татдаг шонгийн модны ёроолд газар нь хонхойсныг ажиглаж байснаа
- Тэр шат ашигласан юм шиг байна, гэхэд Алфорд
- Тийм ээ, бид шатыг олсон. Би та нарт үүнийг харуулъя, гэж хэлээд хоёр мөрдөгчийг дагуулан төмөр замыг хөндлөн огтлон гарч, ховилтой төмөр хавтангаар хийсэн агуулах байр луу хүрч очлоо. Тэрбээр тэд нарт агуулахын хаалганд зүүлттэй байсан эвдэрхий цоожийг харуулаад
- Тэр ийшээ яаж орсныг та нар харж байгаа биз. Цоожийг бетонд зориулсан хайчаар амархан эвдэлчихнэ. Агуулахад удаан хадгалдаг зүйл байдаг болохоор байнга хэрэглээд байдаггүй учир хамгаалалт сул юм байна, гэж хэлэв.
Алфорд хаалга онгойлгож, сүүн өнгөтэй гэрлийг асаахад агуулах бараг хоосон, хэдэн барааны хайрцагнаас өөр зүйл харагдсангүй. Тэрбээр хаалганы дэргэд хана түшүүлж тавьсам урт шат руу зааж
- Нөгөө шат чинь энэ байна. Шатны хөлнөөс бид шаварны шинэхэн ул мөр олсон. Энд шат байдгийг алуурчин мэддэг байсан бололтой. Тэр агуулахын хаалгыг эвдэж шатыг чирч аваачин босгож тавиад хөндлөвчинд хүрдийг бэхлэхээр авирч гарчээ. Тэр цогцсыг дүүжилсэний дараа шатаа буцааж байранд нь тавьчихаад арилаад өгсөн байна, гэж хэллээ.
- Тэр хүрдийг ч гэсэн энэ агуулахаас авсан байж магадгүй, гэж Люсиг нэмж хэлэхэд Алфорд
- Шөнө агуулахын урд тал гэрэлтэй байдаг. Тэр хөгийн новш чадал муутай, сул дорой хэдий ч их хурдан шаламгай гэж би бодож байна, гэтэл яг тэр мөчид гадаа тасxийсэн чанга дуу гарав.
Энэ буун дуу болохыг Райли шууд танилаа.

_________________
Sakura


Top
   
PostPosted: Sep.23.17 3:52 am 
Offline
Асуулт Самбарын Хvндэт Харуул
User avatar

Joined: Sep.21.09 1:02 pm
Posts: 6298
Location: Энд
Гэмт хэрэгтэн өөрөө хохирогч гэж бодохоор их хэцүү юм аа. Түүнд хэн ч туслаагүй, өөр хэн нэгэн сэтгэцийн өвчтний золиос болсон, буруугүй гэж бодохоор :bawling:

Баярлалаа :wd: :wd:

_________________
:wink:


Top
   
PostPosted: Sep.23.17 7:33 pm 
Offline
Хаанчлагч Гишvvн
Хаанчлагч Гишvvн
User avatar

Joined: Dec.12.03 3:18 pm
Posts: 1137
Location: In the end
Тархи толгой сайтай, өндөр мэдрэмжтэй хүмүүс тэрнийхээ хэрээр их эмзэг, гэнэн, юм хуманд амархан өртдөг хүмүүс байдаг даа. Райли яг тиймэрхүү эмэгтэй болов уу л гэж төсөөлөөд байгаа. Анхаарал нь дандаа өөр юманд төвлөрч явдаг болохоор хажууд байгаа зүйлсээ анзаардаггүй. Тэгээд л Райли Петерсоныг ирээд охиныг нь аваад явчих байх гэж төсөөлөхгүй байгаа байх. Тэрнээс гадна Петерсон яг аймшгийн кино шиг, бодит юм шиг мөртлөө бодит биш, хүн болгон л үхчихсэн гээд хэлээд байгаа болохоор шууд тулгарах бодит аюул гэхээс илүү нэг тийм сүнсний дайтай зүйл шиг л байгаа болов уу.

_________________
PEPPA PIG


Top
   
PostPosted: Sep.23.17 11:21 pm 
Offline
Гишvvн
User avatar

Joined: Aug.25.03 11:36 am
Posts: 6393
Түмний сүүлд уншиж эхэллээ. Гоё юм байна үргэлжлүүлээрэй :hi:.

_________________
:f01:


Top
   
PostPosted: Sep.24.17 11:42 pm 
Offline
Олны Танил Гишvvн
Олны Танил Гишvvн
User avatar

Joined: Jul.30.06 7:33 am
Posts: 508
Location: Holland
Бүлэг 9

Алфорд буугаа сугалан агуулахаас ухасxийн гарахад Райли, Люси хоёр ч мөн адил буугаа гарган түүний араас дагаж гарлаа. Гадаа цогцос дүүжлээстэй байгаа шонгийн модны хавьцаа агаарт нэг юм исгэрэх мэт чимээ гарган эргэлдэнж наана нь залуу офицер Бойден буугаа ил барьчихсан харагдав. Тэр дөнгөж сая цогцосны дээр эргэлдэж байсан нэг дроныг буудаж унагачихаад дахиад нэгийг буудахаар зэхэж байлаа.
- Бойден, буудахаа боль! гэж Алдордыг хашгирахад тэр буугаа гэрэнд нь хийхдээ
- Хүн амины хэргийн газрыг хамгаалж байна. Энэ зураг авдаг нэг блогчийнх байх, гэж хэлэв.
- Магадгүй. Чиний хийсэн үйлдэлд баяртай байгаа ч ийм зүйлийг буудаж унагаах нь хууль бус. Түүнчлэн энэ бол олон нийт цугладаг газар гэдгийг чи сайн мэдэж баймаар юм, гэж Алфорд хэлэв.
Бойден гэмшсэн царай гарган толгойгоо ганзгалаад
- Өршөөгөөрэй, ноёнтон гэж хариуллаа.
Алфорд Райли руу эргэж хараад
- Дронууд, чөтгөр аваг! Би хорин нэгдүгээр зууныг үзэн ядаж байна. Мөрдөгч Пэйж, одоо цогцсыг доош нь буулгаж болно гэсэн тушаал өгч үз, гэж хэлэхэд Райли
- Чи мний харснаас илүү хангалттай зураг авсан биз дээ? гэж асуув.
- Би бүх жижиг зүйлийг деталчилж харуулсан маш олон зураг дарж авсан. Чи зурагнуудыг миний конторт үзэж болно, хэмээн Алфордыг хариулахад Райли толгой дохиод
- Чи хэргийн газрыг сайн хамгаалсан болохоор би энд хангалттай зүйл харж чадлаа. Одоо цогцсыг буулга, гэв.
Тэгтэл Алфорд Бойденд хандаж
- Чи цогцос шинжээчийг утсаар дуудаад зүгээр холхиод байлгүй ажлаа сайн хий гэж хэл, хэлэхэд Бойден
- Мэдлээ, дарга аа гэж хэлээд гар утсаа авлаа.
Алфорд Райли, Люси хоёр луу эргэж хараад
- Явцгаая, гэж хэлээд цагдаагийн машин руугаа алхав. Тэднийг машиндаа суун тэндээс хөдлөхөд цагдаагийн ажилтан тэднийг цугласан хүмүүсийн дундуур зам гарган чөлөөтэй нэвтрүүллээ.
Райли одоо машинтай явж буй замыг дотроо сайн тогтоож явав. Төмөр зам болон агуулах байрны хооронд хүрэх өөр зам байхгүй болохоор алуурчин яг одоо Алфорд, Бойден хоёрын явж байгаа энэ замаар тийшээ өөрийнхөө унаагаар очсон байж таарна. Тэгэхээр нүдэнд тусахаар онцгой содон биш байсан байлаа ч алуурчны машиныг харсан гэрч олдож магадгүй.
Ридспортын Цагдаагийн Газар энэ хотхоны гол гудамжинд дэлгүүрийн барилгуудтай адил жижиг тоосгон барилгад байрладаг ажээ. Тэд барилга руу орж, даргын контор луу явцгаалаа.
Алфорд бичгийн ширээн дээр хавтастай баримтнуудыг дэлгэж тавиад
- Таван жилийн өмнөх хуучин хэргийн хавтаст хэргээс гадна өчигдөр орой гарсан хэргийн бүх баримт материал энд байгаа, гэж хэлэхэд Райли, Люси хоёр хавтаст хэргүүдийг авч уншиж эхлэв. Эхний хэргийн хавтаст хэрэгт хавсаргасан зурагнууд Райлигийн анхаарлыг их татлаа. Эмэгтэйчүүд хоёулаа ахимаг насных байжээ. Эхний эмэгтэй хорих газар ажилладаг байсан учир хохирогч болох магадлал өндөр байсан. Харин хоёр дахь нь тийм биш байсан. Тэр бас уушны газар мэтийн хүний анхааралд өртөхөөр газар луу байнга явдаг гэх мэтийн зүйл ч олдоогүй. Хоёр эмэгтэйг эелдэг найрсаг, тусч хүмүүс байсан гэж бүх гэрч нар нотлон хэлжээ. Гэвч алуурчны анхаарлыг татах ямар нэг онцгой зүйл тэр хоёрт байсан байж таарна.
- Марла Блайнигийн аллагын хэрэгт анхаарал татчихаар зүйл байсан уу? гэж Райли Алфордоос асуулаа.
- Юбанксын цагдаагийн газрын ахмад Лаусон хэргийг хариуцаж байсан. Гэхдээ би түүнтэй хамтарч ажилласан. Бид хэрэг илрүүлэхэд ашиглачихаар зүйл олоогүй. Ашигласан гинж маш энгийн хийцтэй болохоор алуурчин гинжийг төмрөөр хийсэн бараа зардаг аль ч дэлгүүрээс худалдаж авах боломжтой байсан.
Люси Райлигийн үзэж байсан зургийг харахаар тонгойсноо
- Гэхдээ тэр маш их гинж худалдаж авсан байна. Тэгэхээр худалдагч гинж их хэмжээгээр худалдан авч байгаа хүнийг анзаарч таарна, гэхэд Алфорд санал нэгтэй байгаагаа илэрхийлж толгой дохиод
- Тийм ээ, тэр үед ч гэсэн бид тэгж бодоод ойр хавийн бүх дэлгүүрийг шалгасан боловч нэг ч худалдагч ийм худалдан авагчийн талаар мэдээлэл өгч чадаагүй. Алуурчин аллага үйлдэхийн өмнө бусдын анхаарлыг татахгүйн тулд энд тэндээс бага багаар цуглуулж бэлтгэсэн юм шиг байна. Түүнд одоо ч гэсэн их хэмжээний гинж байж магадгүй, гэв.
Райли хохирогч эмэгтэйд өмсгөсөн номхруулагч цамцыг ажиглан харж сууна. Энэ өчигдрийн хохирогчид өмсүүлсэнтэй яг адилхан ажээ.
- Тэгвэл тэр номхруулагч цамцнуудыг яаж олсон юм бол? хэмээн түүнийг асуухад Алфорд мөрөө хавчаад
- Цамцнуудыг хаанаас авсныг олоход амархан гэж чи бодож байгаа байх. Гэхдээ бид юу ч олоогүй. Энэ цамцнууд сэтгэл мэдрэлийн эмнэлэгт стандартын дагуу хэрэглэгддэг. Бид ойр хавийн бүх эмнэлгүүдээр орж шалгасан боловч хулгайлагдсан ч юм үү, эсвэл алга болсон цамц байхгүй гэсэн, гэж хариулав.
Хоёр мөрдөгч нэг хэсэг дуугаа хураан хавтас хэрэг, зурагнуудыг үзэж суулаа. Цогцоснууд бие биенээсээ арван таван километрын зайтай олдсоноос харвал алуурчин нэг их холгүй амьдардаг бололтой. Гэхдээ эхний хохирогчийг голын эрэг дээр газар хаяж орхисон байсан. Өнгөрсөн таван жилийн туршид алуурчны арга барил их бага хэмжээгээр өөрчлөгджээ.
- Тэр нөхрийн талаар юу гэж бодож байна? Яагаад заавал, номхруулагч цамц, бас гинж ашигласан юм бол? Энэ арай дэндсэн хэрэг биш гэж үү? хэмээн Алфордыг асуухад Райли хэсэг бодолхийлснээ
- Тэр үүнийг өөрийнхөө төлөө хийгээгүй, харин хүч чадал гэж юу болохыг харуулсан. Тэр зөвхөн хохирогчдын биеийг хүлж баглах гэсэн биш, энэ бол билэг тэмдэг. Энэ бодитоор харагдаж байгаатай адилгүй, алуурчин хохирогчдыг хүч чадалгүй дорой харагдуулах гэсэн зорилготой байсан, гэж хэллээ.
- Гэхдээ яагаад заавал эмэгтэйчүүд гэж? Хэрвээ тэр хохирогчдоо хүч чадалгүй нэгэн болгож харагдуулах гэсэн бол харин ч эрэгтэй хүн сонгох байсан юм биш үү? гэж Люсиг асуухад хэргийн газар дээр цогцсыг хүндрүүлэгч ашиглан дүүжилсэн байсныг Райли санав.
- Зөв асуулт байна. Гэхдээ алуурчин тийм ч их бяр чадалтай хүн биш гэдгийг бүү мартаарай. Тийм учраас тэр амархан дийлчихээр хүн сонгосон байж магадгүй. Дунд эргэм насны эмэгтэйчүүд хангалттай эсэргүүцэл үзүүлж чадахгүй. Түүнээс гадна ийм насны эмэгтэйчүүдийг зориуд сонгоогүй байх талтай ч алуурчны толгойд хоногшсон нэг бодолтой холбоотой байхыг үгүйсгэхгүй.
Алфорд бухимдаж эхэлсэн бололтой егөөдсөн өнгөөр
- Тэгэхээр тэр этгээд энэ эмэгтэйчүүдийг барьж хорьж байгаад дараа нь алсан нь хувийн чанартай өш хонзонгоос болоогүй гэж чи хэлж байгаа юм байна. Алуурчин тэдэнд хүртвэл зохих шийтгэлийг нь амсуулсан гэж бодоогүй гэж чи үзэж байна, гэж хэлэхэд Райли
- Ийм хэрэг байнга тохиолдож байдаг. Миний сүүлийн мөрдөж дууссан хүн амины хэргийн алуурчин хүүхэлдэй худалдаж авсан эмэгтэйчүүдийг сонгосон байсан. Хохирогчид хэн байх нь түүнд огт хамаагүй байсан гэсэн үг. Тэр зөвхөн эмэгтэйчүүд хүүхэлдэй худалдан авч байхыг л харсан, гэж хариу хэлэв.
Түр чимээгүй болсны дараа Алфорд цагаа харснаа
- Би хагас цагийн дараа хэвлэлийн бага хуралтай. Хурлаас өмнө бидэнд ярилцах өөр зүйл бий юү? гэж асуухад Райли
- Мөрдөгч Варгас бид хоёр хохирогчийн гэр бүлийнхэнтэй аль болох хурдан уулзаж ярилцах хэрэгтэй. Өнөө орой бол бүр ч сайн байна, гэж хэллээ.
Алфорд санаа зовж буй нь илт хөмсгөө атируулсанаа
- Энэ боломжгүй гэж надад бодогдож байна. Нөхөр нь арван таван жилийн өмнө залуугаараа нас барчихсан. Хохирогч зөвхөн насанд хүрсэн, тус тусын амьдралтай болчихсон хүү охин хоёр байдаг. Тэд энэ хотод амьдардаг. Манай хүмүүс тэднийг өдөржин асууж шалгаасан болохоор сандарч тэвдсэнээс гадна одоо бүр туйлдаж ядарсан. Тэднийг жаахан сэхээ автал асууж ярилцахаа маргааш хүртэл хойшлуулбал дээр юмсан, гэлээ.
Люси эсэргүүцэх гэж байгааг харсан Райли амаа хамхихыг анхааруулав. Хохирогчийн гэр бүлийнхэнтэй шууд ярилцах нь зөв боловч тэр Алфорд болон түүний багийнханд итгэл үзүүлэхийн тулд орон нутгийн цагдаагийнхантай сөргөлдөхгүй байсан нь дээр гэдгийг мэдэж байлаа.
- Ойлголоо. Бид үүнийг маргааш өглөө болтол хойшлуулъя. Харин анхны хохирогчийн гэр бүл хаана байдаг юм бол?
- Хохирогчийн хамаатнууд Юбанкст амьдардаг гэж би бодож байна. Би олж мэдэх хэрэгтэй. Гэхдээ намайг битгий их яаруулаарай. Алуурчин ч гэсэн нэг их яараагүй. Түүний анхны аллага таван жилийн өмнө байсан болохоор тэр одоо хурдан хөдлөхгүй биз. Бүгдийг сайн олж мэдэхийн тулд бидэнд жаахан цаг зарцуулах хэрэгтэй, гэснээ Алфорд суудлаасаа босоод
- Одоо би хэвлэл мэдээлийнхэнтэй хийх хуралд бэлтгэх хэрэгтэй байна. Та нар хуралд оролцож мэдэгдэл хиймээр байна уу? гэлээ.
- Үгүй, би хүсэхгүй байна гэж Райли татгалзаад
- Алуурчинд одоохондоо олон нийтийн анхаарлыг өөртөө татаж байгаа гэсэн сэтгэгдэл төрүүлэхгүйн тулд ХМТ-ны зүгээс чимээгүй байсан нь дээр гэж би бодож байна. Санаж байснаас нь эсрэгээр хүмүүсийн анхаарлыг татаж чадахгүй байна гэсэн бодол төрвөл тэр өөрийгөө бусдад мэдэгдэж таниулахыг оролдож магадгүй. Мэдэгдлийг чи хийх нь зүйтэй, гэж хэлэв.
- Би та нарт орон нутгийн буурчийн газар өрөөнүүд захиалчихсан байгаа. Та нар тийшээ очиж байрлаж болно. Бас та нарын хэрэглэх машин тэнд бэлэн байгаа.
Алфорд буудлын өрөөний захиалгын хуудсаа хэлхээтэй түлхүүрний хамт Райлид өгсөнд Люси тэр хоёр өрөөнөөс гарч явлаа.

_________________
Sakura


Top
   
PostPosted: Sep.25.17 12:29 am 
Offline
Асуулт Самбарын Хvндэт Харуул
User avatar

Joined: Sep.21.09 1:02 pm
Posts: 6298
Location: Энд
Люси дажгүй хамтрагч бололтой :cheerleader: Алуурчинд юу тохиолдсон нь сонирхолтой бна шүү.

Баярлалаа :wd: :wd:

_________________
:wink:


Top
   
PostPosted: Sep.25.17 2:01 am 
Offline
Олны Танил Гишvvн
Олны Танил Гишvvн
User avatar

Joined: Jul.30.06 7:33 am
Posts: 508
Location: Holland
* * *
Орой болсон хойно Райли балкон дээр хотын төв гудамж руу хараад сууж байлаа. Аль хэдийн харуй бүрий болж гудамжны гэрэлтүүлэгнүүд асжээ. Шөнийин агаар дулаахан, бас нам гүм тухтай байлаа. Ойр хавьд сурвалжлагч нарын бараа ч харагдсангүй.
Алфорд тэр хоёрт зориулан буурчийн газрын хоёр давхарт сайхан өрөөнүүд захиалжээ. Буудлын эзэн эмэгтэй тэдэнд маш амттай оройн хоол хийж өгсөн. Дараа нь Райли, Люси хоёр гол танхимд цаг хиртэй сууж, маргаашийн ажлын төлөвлөгөөгөө ярилцжээ.
Ридспорт үнэхээр зураг шиг гоё үзэсгэлэнтэй бөгөөд амралтаа өнгөрүүлмээр сайхан тухтай хот ажээ. Өчигдөр гарсан хүн амины хэргийн талаар ярилцаж дууссаны дараа Райлигийн толгойд дахиад л санааг нь зовоосон бодлууд эргэлдэж эхэллээ. Одоог хүртэл тэр Петерсоны тухай огт бодоогүй. Тэр амьдардаг газрынх нь ойролцоо хаа нэгтэй байсаар байгаа боловч өөрт нь хэн ч итгэхгүй байгаа билээ. Тэр тэнд бүх зүйлээ орхиод энд ирсэн нь зөв үү? Магадгүй тэр бусдыг итгүүлэхийн тулд илүү хичээх хэрэгтэй байсан юм болов уу?
Петерсон болон амьдралдаа их их зүйл хийхийг хүсэж мөрөөдөж байсан хоёрын хоёр эмэгтэйг алчихаад байгаа энэ алуурчин хоёрыг бодох үед Райлигийн чичрүүдэс хүрч хамаг бие нь салгалав. Тэд нар шиг хичнээн олон алуурчин энэ мужид, энэ улсад зүгээр холхиж яваа бол? Яагаад эдгээр хүмүүсийн гаж хүсэл, сонирхлоос болж бидний амьдралыг балрахад хүрэх ёстой юм бэ?
Тэд нар одоо юу хийж байгаа бол? Тэд нар дотор нь муу ёрын аюултай уур хилэн нуугдаж байгааг огтхон ч гадарлаагүй гэр бүл, найз нөхдийнхөө дунд юу ч болоогүй юм шиг цагийг зугаатай өнгөрөөж байгаа болов уу?
Яг одоо Райлид ямар ч таамаг байхгүй байсан ч тэр үүнийг заавал олж мэдэх хэрэгтэй байлаа. Тэр бас эцгийнх нь гэрт орхиод ирсэн Эприлд санаа их зовж байв. Өөрөөр тэр яах ёстой байсан гэж? Энэ хэргийг аваагүй байлаа ч дахиад өөр хэрэг хариуцаж авах байсан гэдгээ Райли мэдэж байсан. Тэр ердөө өөрөө дуулгаваргүй өсвөр насны хүүхэд шиг загнаж, зөвхөн ажилдаа анхаарлаа хандуулж гэрээсээ аль болох хол байдаг байсан.
Райли утсаа шүүрч аван мессеж явууллаа.
- Хай, Эприл. Чамаар юу байна?
Хэдхэн хормын дараа хариу ирэв.
- Би зүгээр, ээж. Танаар сонин юу байна? Ажлаа дуусгачихсан уу?
- Дуусаагүй байгаа.
- Та наад ажлаа хурдан дуусгах хэрэгтэй.
Охин өөрт нь их итгэдэг юм шиг байна гэж бодсон Райли
- Чи ярилцмаар байна уу? Би чам руу залгаж чадна гэж бичлээ.
- Одоо хэрэггүй, би зүгээр.
Эприл яг юу хэлэх гэснийг Райли сайн ойлгосонгүй. Сэтгэл нь өөдрөг байсан тэрбээр бага зэрэг гунигтай боллоо.
- Окэй. Тавтай нойрсоорой. Би чамдаа хайртай.
Райли чатлаж дуусаад улам харанхуй болж буй шөнийн тэнгэрийг харж суулаа. Эприлийн тавьсан асуултыг санаад тэрбээр гунигтай инээмсэглэв.
"Та ажлаа дуусгачихсан уу?"
"Ажил" Райлигийн хувьд хамгийн чухал зүйл. Тэр энэ ажлыг дуусгахад нилээн урт хугацаа зарцуулах хэрэгтэй.
Райли дахиад харанхуйд харагдах төв гудамж руу харж суугаад алуурчин энэ хотын төвийг дайран төмөр зам руу хэрхэн явсныг дотроо төсөөлж бодлоо. Энэ үнэхээр бүдүүлэг хэрэг мэт харагдаж байгаа ч цогцсыг олны нүдэнд ил харагдуулахын тулд агуулах байрны гэрэл доор шонгийн модонд дүүжилсэн хойно алуурчин зорилгодоо хүрч чадсан. Анх тэр хохирогчийн цогцсыг гол эрэг дээр зүгээр л ил хаячих байсан бол өнгөрсөн таван жилийн хугацаанд арга барил нь эрс өөрчлөгджээ.
Aлуурчин нягт нямбай нэгэн биш, бас тэр улам хэрцгий болж байгаа Райли ойлгов. Түүнийг ийм болоход хүргэсэн ямар өөрчлөлт амьдралд нь тохиолдсон юм бол?
Ихэвчлэн өөрийнхөө тухай олонд мэдэгдэх зорилгоор алуурчид ингэж ичгүүр сонжуургүй байдал авирладгийг Райли мэддэг боловч харин энэ хэрэгтэй огт хамаагүй юм шиг санагдана. Энэ хэргийн алуурчин жижиг биетэй, сул дорой бөгөөд тэр их ичимхий, бас хүлцэнгүй номхон харагддаг.
Тэр уул нь хүн алахыг хүсдэггүй. бас тэр нэр алдартай болох гэсэндээ ичгүүр сонжуургүй ашилсан юм биш. Харин ч итгэл найдвараа алдсанаас бусдын анхаарлыг өөртөө татаж, магадгүй бүр баригдахыг хүссэн байж болно.
Алуурчин өөртэйгөө тэмцэлдэж эхлэхээрээ улам аймшигтай болдгийг Райли туршлагаасаа мэднэ. Тэрбээр Алфордын хэлснийг санав.
"Алуурчин ч гэсэн нэг их яараагүй".
Цагдаагийн газрын дарга алдсан гэдгийг Райли сайн мэдэж байлаа.

_________________
Sakura


Top
   
PostPosted: Sep.25.17 3:06 pm 
Offline
Давамгайлагч Гишvvн
Давамгайлагч Гишvvн

Joined: Feb.27.13 5:20 pm
Posts: 874
Баярлалаа.Сонирхолтой зохиолын чуулган болж.

_________________
Х Ү С


Top
   
PostPosted: Sep.25.17 3:59 pm 
Offline
Асуулт Самбарын Хvндэт Харуул
User avatar

Joined: Sep.21.09 1:02 pm
Posts: 6298
Location: Энд
Хүмүүс алуурчдын тухай бодохдоо зүгээр л надад хэзээ ч тохиолдохгүй гэж боддог бх аа. Би лав тэгж боддог.

Баярлалаа.

_________________
:wink:


Top
   
Display posts from previous:  Sort by  
Post new topic  Reply to topic  [ 438 posts ]  Go to page Previous 111 12 13 14 1517 Next

All times are UTC+09:00


Who is online

Users browsing this forum: No registered users and 1 guest


You cannot post new topics in this forum
You cannot reply to topics in this forum
You cannot edit your posts in this forum
You cannot delete your posts in this forum
You cannot post attachments in this forum

Search for:
Jump to:  

Copyright Asuult.NET © 2000-2015.
Administrative Contact: Khundaga Khurelbaatar [hundaga@hotmail.com]
Tel: 1-888-303-4927, Fax: 1-888-406-2264.
Powered by phpBB © 2000-2015 phpBB Group. Powered by phpBB® Forum Software © phpBB Limited