#AsuultSambar :

МОНГОЛ УЛС МАНДАН БАДРАГ!
It is currently Dec.14.17 9:26 am

All times are UTC+09:00




Post new topic  Reply to topic  [ 18 posts ] 
Author Message
PostPosted: Aug.07.17 12:06 am 
Offline
Ахмад Гишvvн
Ахмад Гишvvн
User avatar

Joined: Jul.30.06 7:33 am
Posts: 565
Location: Holland
Банкны эзний бэлбэсэн эхнэр
Шелди Шухманн


Салауд тавтай морил, Элине. Энэ далай, наран шарлагын газар, бас энэ далдуу моднууд намайг угтан авч, урин дуудаж байна. Жуулчдын автобусанд надаас гадна аялалд оролцох олон хүн байсан ч тэд юу хийж яваагаа бараг мартчихсан мэт байсан. Харин тэднийг бодвол надад энэ амралт илүү хэрэгтэй гэдгийг би мэдэж байна. Бас тэднээс ялгаатай нь гэвэл энэ аялал надад маш чухал байсан юм.
Би жуулчдын унаанаас бууж наран шарлагын газрыг харлаа. Намайг угтаж авсанд чинь баярлалаа. Тайван амгалан орчинд чинь баярлалаа. Шинэ эхлэлийг тавьж өгч байгаад чинь баярлалаа. Би далай руу хараад өмнө хэлснээ давтаж хэллээ. Би бас далдуу моднуудад дотроо талархлаа илэрхийлэв. Дараа нь би нүдээ аниад амьсгалаа гүнзгий авлаа. Далайн энэ давслаг агаар уушгинд минь урсан орж өнгөрсөн жил туулж өнгөрүүлсэн тэр бүх зовлон шаналлыг минь үлдэн хөөгөөсэй гэж би бодлоо. Бас Фредерикийг энд байгаасай...
Анх цээжин дээр хүнд юмаар дарах мэт болохыг мэдрээд би их айсан. Одоо харин би үүнийг сайн мэднэ. Тэр бол өвдөлт байсан. Тэр өвдөлтийг би Нидерландад, ардаа орхихыг хүссэн. Энэ амралт миний шинэ амьралын эхлэл болох ёстой. Фредерикийн тухай би дахиж бодохгүй. Би ачаагаа аль болох хурдан олж ялгаж тавихаар бужигналдаж байгаа аялалд хамт ирсэн хүмүүс рүү харлаа. Чемодан, цүнх гээд бүх ачааг газраар нэг тараан тавьжээ. Үүрэн дээрээ бужигналдах шоргоолж шиг тэд өөрийн гэсэн юмаа олохыг хичээж байна. Би харин өөрт хамааралтай байсан бүх юмаа алдсан.

Намайг миний үеийн гуч орчим настай, улаан үстэй эмэгтэй мөргөчихөв. Би тэндээс холдохоор завдтал
- Өршөөгөөрэй! хэмээн хэлээд тэр эмэгтэй гараа сунгахад
би мөрөө хавчлаа. Өршөөл эрэх юм болсон гэж үү?
Эмэгтэй гараа сунгасан хэвээрээ
- Лисеттэ. Чи бас дөнгөж сая ирсэн биз дээ? гэлээ.
- Тийм ээ. Бид нэг автобусанд сууж ирсэн. Би гараа буулгав.
- Өө, тийм л дээ. Чиний зөв. Лисеттэ буржгар улаан үсээ толгойныхоо ард боочихоод инээд алдлаа.
- Би зүгээр л яриа өдөж чамтай ярилцах гэсэн юм. Бид чинь нэг үеийнхэн юм байна, бас ганцаараа. Танилцахгүй бол харамсалтай биз дээ?
- Магадгүй.
- Магадгүй ээ? Харин ч хөгжилтэй байх юм биш үү?
- Тийм шүү. Би эмэгтэйгээс харцаа салгаж орчноо ажиглалаа. Аяллын компани харин хэт чамирхах гэж оролдсонгүй. Өө сэвгүй хувцасласан ажилчид, гялалзтал зүлгэсэн шал, нүдэнд ил харагдах далай гээд Салауд олдох хамгийн аятайхан зочид буудал ажээ. Ганцxан энэ залхмаар эмэгтэй дэргэд байгаа нь харамсалтай.
- Лисеттэ, намайг сонс. Би эмэгтэйн нүд рүү эгцлэн харж ихэмсгээр инээмсэглэлээ. Бакны эзний эхнэр сурсан зангаа мартаагүй бололтой.
- Би энд тайван амрах гэж ирсэн. Би чиний бодож байснаас илүү, эсвэл магадгүй энд байгаа хүмүүс ойлгож мэдэхийн аргагүй хүнд хэцүү нэг жилийг туулж өнгөрүүлсэн. Одоо би ганцxан тайван байхыг хүсэж байна. Ямар ч найз нөхөд, ямар ч уулзалт яриа хэрэггүй. Зөвхөн амралт.
- За, ойлголоо. Лисеттэгийн дууны өнгө эелдэг бус болж
- Би зөвхөн хөгжилтэй байж магадгүй гэж л бодсон, өөр юм санасангүй. Ганцаараа байснаас хамтдаа байвал илүү дээр биз дээ?
Би ачаагаа авлаа. Анир чимээгүй өрөөндөө хурдхан орсон нь дээр.
- Зарим хүмүүс хамт байх дуртай, харин зарим нь ганцаараа байхыг эрхэмлэдэг. Энэ ялгаатай биш байна гэж үү?

Би ачаагаа хурдан задалж гаргалаа. Бүх юмаа өөрийн хүссэнээр эмх цэгцтэй байрлуулж, чемодануудаа гялтганасан хар өнгөтэй буйдангийн дэргэд тавив. Одоо амрах цаг. Би буйдантай өнгө ижилсүүлж хийсэн зөөлөн сандалд тухлан суулаа. Өрөөний дотоод засал, тавилгууд бүгд адилхан гялтганасан хар өнгөтэй ажээ. Дэгжин харагдах хэдий ч нэг л гунигтай. Энэ бүхэн намайг энд ирэхийг мэдсэн юм шиг, намайг амралтынхаа туршид өнгөрсөн бүгдийг эргэж санааасай гэсэн мэт, юу ч өөрчлөгдөхгүй гэж хэлээд байх шиг санагдав. Ор ч гэсэн адилхан хийцтэй харагдана. Би хар өнгийн даавуутай хөнжил нөмөрч унтах нь ээ. Яг л үхлийг бэлэгдсэн мэт. Фредерик намайг мөшгөсөн хэвээрээ ажээ. Би амьдралаа шинээр эхэлж болохгүй, харин бүх амьдралынхаа туршид дотроо гашуудал тээсэн банкны эзний бэлбэсэн эхнэр хэвээрээ үлдэх болно. Жилийн өмнө миний хувь тавилан шийдэгдсэн. Цээж давчдах мэт мэдрэмж надад бас нэг зүйлийг санагдууллаа.

_________________
Sakura


Top
   
PostPosted: Aug.07.17 12:35 am 
Offline
Powered by Asuult Sambar
User avatar

Joined: Oct.21.09 11:58 pm
Posts: 13954
Location: Düsseldorf, Germany
mark bi bgaa shuu! :)

_________________
управляй своей судьбой


Top
   
PostPosted: Aug.07.17 12:49 am 
Offline
Жирийн Нэгэн Гишvvн
Жирийн Нэгэн Гишvvн

Joined: Dec.08.16 12:10 pm
Posts: 10
Bas neg goy nom oruulah n de te? Ih bayrlalaa.


Top
   
PostPosted: Aug.07.17 2:14 am 
Offline
Ахмад Гишvvн
Ахмад Гишvvн
User avatar

Joined: Jul.30.06 7:33 am
Posts: 565
Location: Holland
Наашаа ирсэн маань дэмий байжээ. Би бодит байдлаас зугтаж чадахгүй. Тэгж ч болохгүй. Энэ бол байж боломгүй зүйл. Федерик намайг хэзээ ч уучлахгүй. Түүний үнэнч, гэнэн хонгор Элине ганцxан жилийн дараа хөгжиж цэнгэлдэхээр Салауд ирлээ гэж үү. Ойлгосонгүй. Би яагаад ингэдэг билээ? Би эргэцүүлж бодолгүй энэ аяллыг захиалах үедээ аль хэдийн урвачихсан байжээ. Энэ үнэхээр уучилшгүй хэрэг. Амьд байхад нь би түүнийг хамгаалж чадаагүй. Одоо миний хийж чадах зүйл бол түүнийгээ нас барсны дараа нэр хүндийг нь эрхэмлэх явдал. Би ор луу очиж хар хөнжилд шургалаа. Муу ёрын өтгөн манан миний гэх бүх зүйлсийг авах гэсэн мэт биеийн дулаан илч аажмаар тархана. Энэ манан намайг хэзээ ч чөлөөлөхгүй, харин ч хуучин байранд маань, бас Фредерикийн тэвэрт буцааж аваачдаг.

Түүний энд байгааг би мэдэж байна. Энэ бол зүүд гэж өөр хэн нэгэн, намайг сайн мэддэггүй хүн л ингэж хэлэх байх, гэхдээ би сайн мэдэж байна. Тэр, миний Фредерик энд байна. Энд, миний дэргэд энэ хар хөнжил доор. Түүний амьсгалыг би нүүрэн дээрээ мэдэрлээ. Бүх юм сайхан болно.
Би гараа шанаан дээр нь тавилаа. Тэр үнэхээр мөн байна. Би зүүдлээгүй.
- Чи энд байгаа байх нь ээ
- Тийм ээ, би дэргэд чинь байна. Өчигдөрхөн түүнтэйгээ ярилцаж байсан шиг дуу нь яг л хэвээрээ.
- Чи минь буцаад иржээ. Нэг л буруу хөдлөхөд тэр маань алга болчих юм шиг би болгоомжтой иллээ.
- Би буцаж ирсэн, Одоо би чамтайгаа байна.
Би хайртаа чанга тэврээд биенд нь наалдлаа. Одоо л нэг аюулгүй болсон санагдана.
- Чи минь амьд биз дээ? Тэр нэг ч үг хэлсэнгүй. Байнга оч шиг гэрэлтэж байдаг нүднийх нь харц хоосон харагдана.
- Фредерик? Миний хоолой бачуурч амьсгал авахад төвөгтэй боллоо.
- Фредерик, чи минь амьд, тийм биз дээ?
Тэр хариулсангүй. Тэр харахгүй, харин намайг энд байхгүй юм шиг нүд нь гөлөрсөн харагдана.
- Фредерик? Би түүний хайртай Элине нь мөн гэдгээ мэдэгдэхийг хичээж, нулимсаа арай ядан тэвчлээ. Эсвэл хайртай байсан Элине нь ч юм уу?

- Үгүй ээ! Би ухасxийн өндийж нөхрөө олж харахаар эргэн тойрноо харцаараа нэгжлээ.
- Фредерик. Дөнгөж сая хэвтэж байсан газар луу харвал тэр маань байсангүй. Түүнийхээ үнэрийг мэдрэхээр дэрлэсэн дэрийг нь авч үнэрттэл зөвхөн угаасан хувцас зөөлрүүлэгчийн үнэр ханхлав.
- Новшийн дэр! Би орилж хашгиран, ор бүхэлдээ өдөнд хучигдтал дэрээ урж тасчиж хаялаа.
Хаалга нүдэх сонсогдов. Би биеэ хураалаа. Энэ л дутаж гэнэ. Тэд юу эсийг хэлэх бол доо? Вассенаарт байдаг манай хөршүүдтэй адилхан биз.
- Хөөрхий Элине Фредерикийг нас барснаас хойш тэр биеэ гаргуунд нь хаячихсан. Чи түүнийг хамгийн сүүлд, чийрэгжүүлэлтийн дасгал хийх үеэр харсан уу? Үсээ угаагаагүй, нүүрээ янзлаагүй, бас тэр нүднийх нь хачин харц. Үнэхээр сэтгэл зовмоор. Түүнийг тун удахгүй мэргэжлийн туслалцаа авна гэж найдаж байна. -
Хаалга улам чанга нүдлээ.
- Хатагтай, та зүгээр үү?
Эр хүний дуу. Хамгаалалтын хүн юм болов уу? Намайг зочид буудлаас зайлууж, Испаний сэтгэл мэдрэлийн эмнэлэгт хүргэчих юм биш байгаа?
- Эндээс зайл!
- Хатагтай, би танд туслах гэсэн юм
- Туслана гэнэ ээ? Би хаалгаа нүдлээ.
- Мэдээж хорих гэсэн байлгүй.
- Үгүй. Тэр хүний хоолой тайван, итгэл төрүүлэм сонсогдоно. Би тайвширлаа.
- Хатагтай? Би орж болох уу?
- Чи намайг арай хорьчихгүй биз?
- Үгүй. Би энэ талаар огтхон ч бодоогүй.
- Тэгвэл сайн байна. Би хаалганы цоожийг эргүүлж аяархан онгойлгов. Нүд минь харанхуйлж би сөхөрч уналаа.



.

_________________
Sakura


Top
   
PostPosted: Aug.08.17 10:54 am 
Offline
Нутаг Нугын Шvтээн Гишvvн
Нутаг Нугын Шvтээн Гишvvн
User avatar

Joined: Dec.25.11 10:56 pm
Posts: 758
Сонирхолтой эхэлж байна дааа, хойно хойноос нь гоё гоё номнууд оруулж байгаад баярлалаа :angel:

_________________
Төв


Top
   
PostPosted: Aug.08.17 3:38 pm 
Offline
Ахмад Гишvvн
Ахмад Гишvvн
User avatar

Joined: Jul.30.06 7:33 am
Posts: 565
Location: Holland
Би буйдан дээр Фредерикийн гарт тэврүүлчихсэн хэвтэж байна. Тэр намайг чанга тэвэрч толгойг минь илнэ. Намайг тайвшруулахаар бүх юм сайхан болно гэж тэр хэлж байлаа. Тэр эргээд иржээ. Өөр яах байсан гэж? Би амьсгалаа гүнзгий авлаа.
- Фредерик?
- Эрвин. Үл таних хүний хоолой сонсогдлоо. Зүрх маань зогсчих шиг болж би гараа цээжин дээрээ авав.
- Фредерик. Эрвин биш шүү дээ.
- Намайг Эрвин гэдэг. Би чамд туслахаар ирсэн.
Толгой дүйнгэтэж өрөөн дэх юмс нүдний өмнө эргэлдэнэ. Би босохыг оролдтол буйдангаас унах шахав. Эрвиний гар намайг барьж авлаа.
- Болгоомжтой, өөрийгөө гэмтээчихнэ.
- Аль хэдийн оройтсон.
Би түүний гарт хумсаа шигтгээд
- Намайг аль хэдийн гэмтээчихсэн, би амьдаараа тарчилж байна. Энэ санамсаргүй осол байгаагүй. Тэд нөхрийг минь алчихсан гэлээ.
Тэр бол надад уйтгар гуниг авчирч, өшөө хорсол төрүүлсэн санаатай аллага байсан.
Эрвин миний нурууг аяархан илнэ.
- Тайвшир. Чи миний дэргэд тайван байж байж чадна. Би чамд тусламаар байна.
- Үгүй. Чи үүнийг ойлгож чадна гэж үү? Би үргэлж аюулыг мэдэрч байдаг. Энэ аюул намайг дагасаар байх болно. Миний нөхөр алагдсан, чөтгөр аваг.
Би нударгаа зангидан Эрвин гэгчийн цээж рүү цохилоо. Тэр хөдөлсөнгүй. Би түүнийг өөрт минь ямар нэг юм хийгээсэй гэж хүсэж улам чанга хүчтэй цохив. Амсах ёсгүй байсан зовлон шаналлыг хэн нэгэнд буцааж өгөхийг хүссэн мэт цохисоор байсан ч тэр ядаж нүүрээ өчүүхэн төдий ч ярвайлгасангүй. Хичнээн олон цохилоо ч тэр намайг орхихгүй бололтой.
Би гараа өвдгөн дээрээ тавиад тайвшруулагчаа ажиглав. Залуугийн царай тайван амгалан харагдана. Тэр бор нүдтэй, эелдэг инээмсэглэдэг, бас нуруун дээр тавьсан гар нь хүч чадалтай гэдэг нь мэдрэгдэж байлаа. Залуугийн дэргэд байхад юунаас ч айх хэрэггүй ажээ. Ямартай ч энэ удаа би хэн нэгний нөмөр нөөлөг доор аюулгүй байна. Түүний дэргэд би гуниглах хэрэггүй бололтой. Би хэрвээ ийм залуутай хамт байвал өөрийгөө буруутгалгүй цааш амьдарч чадах юм шиг байна.
Эрвин нуруугаар минь илснээ
- Чи надад юм хэлмээр байна уу? Юу туулж өнгөрүүлснээ яримаар байна уу? Чамд би яаж туслахаа мэдэж болох уу?
- Тийм ээ, болно. Өрөө нүдний өмнө эргэлдэхээ больж би тайвширлаа.
- Хэрвээ чи намайг орхиж явахгүй гэвэл би ярьж болно.
Хариултыг би нүднээс нь олж уншлаа.

_________________
Sakura


Top
   
PostPosted: Aug.08.17 4:55 pm 
Offline
Ахмад Гишvvн
Ахмад Гишvvн
User avatar

Joined: Jul.30.06 7:33 am
Posts: 565
Location: Holland
Би Эрвинд бүгдийг ярьж өгсөн. Би түүнд бидний анхны учралын тухай. өөртөө итгэлгүй оюутан бүсгүй Элине, тайван дөлгөөхөн банкны эзэн Фредериктэй хэрхэн уулзсаныг ярилаа. Тэр намайг өөртөө итгэлтэй төгс эмэгтэй болгосон тухай, аз жаргал дүүрэн хуримынхаа тухай ярьсан. Бас мөнгөний ханшны уналт (2008 онд том банкууд болон засгийн газар зориудаар мөнгөний ханшийг унагажээ), хүмүүс банкны эздэд итгэхээ больсон талаар ярилаа. Банкны эздийг үзэн ядах үзэгдэл газар авч, хэсэг бүлэг хүмүүс БЭУХ (Банкны Эздийг Устгах Холбоо) гэгчийг байгуулжээ. Хамгийн эмгэнэлтэй нь тэр БЭУХ миний Фредерикийг хороосон.
- Алуурчид олдоогүй. Тэдний тарьсан хэргийн уршиг одоо ч арилаагүй. Гэр бүл, хамаатан садангууд бие биенээсээ нүүр буруулцгааж, тэдний амьдрал сүйрсэн. Алуурчдад ингэснийх нь төлөө шийтгэл амсуулж чадах уу? Тийм юм байдаггүй.
- Тэгээд л чи ганцаараа болсон юм байна. Дууных нь өнгөөс тэр намайг ойлгосон гэдэг нь илт байлаа. Энэ дууны өнгө найз бүсгүйчүүдээсээ байнга сонсдог өрөвдсөн мэт хуурамч өнгө биш, харин ямар ч баггүй жинхэнэ ажээ.
- Би ганцаараа үлдсэн. Надаас бүх юмыг минь авсан. Нөхөр маань надад хангалттай их мөнгө үлдээсэн болохоор хүн бүр намайг зовж шаналахгүй, надад учрах аюул байхгүй гэж донгосцгоож байсан. Дредерик миний өмөг түшиг хамгаалалт байсан. Түний мөнгө биш, харин тэр өөрөө...
- Би ойлгож байна. Чи амьдралынхаа утга учир, итгэл найдвараа алдсан мэт байсан байх.
- Чи яг зөв хэллээ. Би Элвиний цамцны ханцуйгаар хамраа шударч арчлаа.
- Уучлаарай. Гэхдээ чи намайг сайн ойлгожээ. Би түүнийхээ төлөө амьдарч байсан. Тэр намайг эргэлзээнээс минь салгасан. Намайг сөхөрч унахад түшээд авах хүн байлаа. Одоо надад хэн байна вэ? Хэн ч, юу ч байхгүй.
- Үгүй, тийм биш.

_________________
Sakura


Top
   
PostPosted: Aug.08.17 6:33 pm 
Offline
Ахмад Гишvvн
Ахмад Гишvvн
User avatar

Joined: Jul.30.06 7:33 am
Posts: 565
Location: Holland
Эрвин над руу налж сууснаа урьд өмнө өөр хүн надад амалж байсан шиг чихэнд минь ингэж шивнэлээ.
- Би чамаас хэзээ ч холдохгүй.

Бид гар гараасаа хөтлөлцөн өргөн чөлөөгөөр алхаж явна. Бидний баруун зүүн талд Салаугийн билэг тэмдэг болсон далдуу мод суулгасан харагдана. Бид дурлалт хосууд шиг хүн олноороо холхилдох энэ гудамжаар очих газар луугаа явж байлаа. Энд цугласан хүмүүс урд хойно тээглэж бидэнд хэрэгтэй амгалан тайван байдлыг бусниулаад байх шиг. Залруулж хэлэхэд надад хэрэгтэй гэх гэсэн юм.
Энэ бол амьдрал. Хөршүүдийн хэрэгт дурласан харц, найз бүсгүйчүүдийн залхтал тавьдаг асуултууд, түүнчлэн дүүргийн сэтгэл зүйчтэй хийх ярилцлага гээд тэр бүхэн энд алга. Үгүй, тэр бүхэн надад маш ядаргаатай, бас уур хүргэдэг байсан. Тэд миний зовлон шаналлыг хөнгөлөхийн оронд намайг харин улам өрөвдөлтэй байдалд оруулаад байх шиг санагдаж уур хилэнг минь хөдөлгөдөг байлаа. Харин энд тайван чөлөөтэй, өөрөөрөө байж чадаж байна, бас Эрвиний өмөг түшигт.
Би толгойгоо Эрвиний мөрөн дээр тавилаа. Бүгд сайн сайхан болно, одоо санаагаа зовоох хэрэггүй, бид хамтдаа байна гэж хэлэх шиг тэр гарыг минь зөөлөн атгав. Тэр бас бид энд, Салауд, люкс байранд, далдуу модтой өргөн гудамжинд, бас мэдээж далайн эрэг дээр байцгаана гэж хэлэх шиг санагдлаа. Бид эндээс өнгөрсөн бүгдийг ардаа орхиж, бүгдийг шинээр эхэлж, шинэ амьдралаа босгоно.
- Хараач! Би алхаагаа удаашруулж далай руу заагаад
- Тэр усанд сэлж байгаа хүн дэндүү хол явчихсан байна. Энэ аюултай биз дээ?
Эрвин мөрөөр минь тэвэрлээ.
- Энэ чи хэн нэгний төлөө санаа тавьж өөрийгөө зовоож байгаа чинь сүүлчийнх болог. Үнэндээ энд хангалттай олон авран хамгаалагч байгаа. Мөнгөний ханшны уналт ч байна уу, хэн нэгэн үүнийг зохицуулж л таарна.
Зориг тэвчээр минь ор мөргүй арилж, дотор муухайрлаа. Мөнгөний ханшны уналт, Аллага. Ганцаараа үлдэх. Би Эрвиний хүзүүгээр тэвэрч цээжинд нь наалдлаа.
- Намайг битгий орхиорой. Чи юу ч хийдэг байлаа гэсэн ганцxан намайг орхиж болохгүй шүү.
- Хөөе, охин минь. Эрвин намайг тайвшруулахаар нурууг минь илээд
- Би чамд юу гэж хэлсэн билээ? Чамд юу амласан билээ? Би чамайг хэзээ ч орхихгүй гэдгийг чи мэдэж байгаа биз дээ? гэв.
Амлалт үгнүүд, энэ миний сэтгэлийг хөдөлгөөгүй. Сайхан үгнүүд, гэвч нөлөө багатай. Амласан гэнэ ээ? Хүмүүс ингэж л байдаг. Харин хэлсэндээ хүрэх л хамгийн чухал.
- Үүнийгээ нотол. Алга болохгүй, алуулахгүй гэдгээ надад нотлоод өг.
- Элине, хонгор минь дээ.
Хэдийгээр би Элвинийг мэддэг болоод хэдхэн хоног байгаа ч түүний харцанд намайг гэсэн хайр дүүрэн байгааг би баттай мэдэж авлаа. Хайр, итгэлцэл, халамж надад хэрэгтэй бүхэн тэр харцанд байсан.
Тэгсэн ч би үүнийг шаардах болно.
- Алив нотлоодох доо.
- Хайрт Элине минь. Элине хоёр гарыг минь атгаад өвдгөн дээрээ суулаа. Харц нь ганцxан над руу чиглэжээ.
- Хонгор Элине минь, Би сүүлчийнхээ амьсгалыг хураатал чамдаа үнэнч байхаа тангараглаж байна. Тэр хуруунуудыг нь нэг бүрчлэн үнссэнээ толгойгоо өргөж намайг хайр гэрэлтсэн харцаараа ширтэв.
- Хонгор Элине минь, надтай гэрлээч.
Үлдсэн амьдралаа хоёулхнаа аз жаргалтай өнгөрөөхийг хүссэн би
- За, гэж хариуллаа.

_________________
Sakura


Top
   
PostPosted: Aug.09.17 2:03 am 
Offline
Ахмад Гишvvн
Ахмад Гишvvн
User avatar

Joined: Jul.30.06 7:33 am
Posts: 565
Location: Holland
Улаан үст намайг дагаж байлаа. Тэр намайг хаана ч явсан над руу харна. Эрвин олон улсын хамтарсан ажлын уулзалттай гэсэн тул би өрөөндөө ганцаараа байхыг хүссэнгүй наран шарлагын газар луу явлаа. Лисеттэ дахиад л намайг дагана. Тэр анзаарагдахгүй гэсэн мэт нилээн зайтай явдаг байсан. Харин энд, наран шарлагын газар биднээс өөр хэн ч байсангүй. Хадан хясаа цохилох далайн давалгаа хүчтэй, өндөр байсан тул сайн сэлдэг хүмүүс ч гэсэн далайг зорьж ирээгүй бололтой.
- Хөөе, сайн уу? Тэр гэнэт миний өмнө зогсож байв.
- Сайн.
- Тэгэхээр... Лисеттэ ташаа тулан зогсож, нүд рүү минь эгцэлж харна.
- ...манай банкны эзний эхнэр амрахыг хүссэн юм биз дээ?
Хамаг бие минь хөшчихөв. Тэр юу мэдэж байгаа юм бол? Надаас юу хүүссэн юм бэ? Би юм хэлэхийг хүссэн боловч юу хэлэхээ мэдсэнгүй. Үг хэлэх гэсэн ч амнаас дуу гарсангүй.
- Ажиглаад байхад тайван амрахын тулд чи сонголтоо сайн хийжээ. Үнэхээр сонголт сайтай юм. Надтай ярилцахыг ч хүсээгүй шүү. Харин Эрвин дэргэд чинь байгаа явдал чамд огт төвөг учруулсангүй бололтой.
Новш гэж. Би нударгаа зангидан нэг алхам ойртлоо. Бидний нүүр бараг шүргэлцэж байв.
- Ингэхэд чи хэн бэ?
- Би хэн бэ гэж үү? Лисеттэ гашуунаар мушийв.
- Би чамд өөрийгөө үнэнээр нь танилцуулдаг юм бил үү гэж бодсон. Гэхдээ чи, хонгорхон Элине надтай ярилцахыг хүсээгүй. Би чиний зиндааны хүн биш учраас тэгсэн байх л даа.
- Чи юу ч ойлгосонгүй. Чи хэрвээ миний өнгөрсөн амьдралаас өчүүхэн ч гэсэн мэдсэн бол...
- Өө за. Гэхдээ яадаг билээ, би их сайн мэднэ. Лисеттэгийн үгээ тод хэлэх энэ дууны өнгө ёжилсон аястай ажээ.
- Чамайг Фредерикийн үхлийн дараа сэтгэлээ сэргээх гэж энд ирснийг би мэднэ. Хэдийгээр би банкны эзний эхнэр биш ч сонин уншдаг юм шүү.
- Тэгэхээр?
- Харин миний амраг чамд туслахаар Салау руу ирсэн нь надад огт таалагдсангүй. Гэнэтхэн тэр нөхөр ухаан санаагаа алдаж намайг хаячихсан. Гэхдээ ганц намайг ч биш, бас БЭУХ-г орхисон.

_________________
Sakura


Top
   
PostPosted: Aug.09.17 7:45 pm 
Offline
Ахмад Гишvvн
Ахмад Гишvvн
User avatar

Joined: Jul.30.06 7:33 am
Posts: 565
Location: Holland
Би хашгиран урагшаа ухасxийн буржгар улаан үснээс атгаж авлаа. Бид хоёулаа газарт ноцолдсоор тэр миний дээр гарав. Нүд нь үзэн ядалтаар дүүрсэн түүний гартаа барьсан хутганы ир гялалзаж харагдана. Амьсгаа минь бөглөрөх шиг болсон ч би хамаг хүчээ шавхан байж
- Энэ юу вэ? хэмээн асуулаа.
Лисеттэ муухан арчилдаг нь илт шарласан шүдээ ил гарган инээв.
- Сонин юм даа. Хатагтай үхлээ хүлээн элсэн дээр дээшээ хараад хэвтэж байж ямар шалтгаантайг нь мэдэх юм гэнэ. За яахав, би чамд шалтгааныг нь хэлээд өгье. Эрвин бид хоёр амрагийн холбоотой хосууд. Бид БЭУХ-нд анх танилцсан. Бас бид чиний хөрөнгөтөн нөхрийг алах даалгавартай байсан.
- Новшийн авгай
- Новшийн авгай? Чинийхээр би тийм байж магадгүй, харин би бол идеалист. Эрвин ч тийм байсан. Харамсалтай нь тэр чиний зовж шаналахыг харснаас болж өөрийгөө буруутай мэтээр нодох болж үзэл бодлоосоо ухарчихлаа. Тэр амралтанд явах гэж байгааг чинь мэдээд чамайг эдгээхийн тулд намайг хаяж, бас БЭУХ-ноос гарсан. Өөрийгөө буруу хэрэг хийсэн гэж үзээд тэрнийгээ засах гэж оролдож байгаа юм.
Толгойд минь түмэн бодол эргэлдлээ. Энэ худлаа байх.
- Чи галзуу юм байна.
Лисеттэ дахин үг хэлэхээр ам нээх мөчид тасxийх дуу гарч тэр миний дээр уналаа. Хүчтэй гар намайг татаж босгон тэнцвэрээ алдах үед түшиж авав. Би өөрийгөө тавиулах гэсэн боловч тэр гар их хүчтэй ажээ. Би гарыг нь хурц шүдээрээ хазаж, эцэст нь аврагч хэмээн бодож байсан хүнээс арайхийн салаад сөхөрч уналаа. Ходоод гэдэс эргэж хөрвөх мэт болж огиулмаар болж, нүд эрээлжилж байсан ч тэсч үлдэн газарт унасан хутгыг шүүрч авлаа.
- Битгий ингэ. Эрвин намайг хүзүүдэж авах гэхэд нь би хутгаа далайв. Эрвиний гар буу газар хэвтэж харагдана.
- Лисеттэ над рий мессеж илгээсэн. Тэр чамайг миний нүдэн дээр алахыг хүссэн. Тийм учраас би та хоёрын араас гүйхээрээ ирлээ. Чамайг аврах гэж. Би замын туршид гүйсэн. Арай гэж амжиж ирлээ.
Би хутгаа түүний цээж рүү чиглүүлж бариад гар буунд ойртов.
- Энэ үнэн үү?
- Элине, миний тайлбарлахыг сонсооч.
- Энэ үнэн үү гэж би асууж байна! Би буунд хүрлээ.
- Чи түүнийг минь энэ буугаар алсан уу? Миний Фрэдерикийг? Энэ гар буугаар?
- Хонгор минь, намайг сонс л доо. Эрвин нүүрээ алгаараа дараад элсэн дээр сөхөрч суужээ. Тэр мэгшиж байлаа.
- Жүжиглэх хэрэггүй. Би духанд нь гар буугаа тулгав.
- Тавьсан асуултанд хариул. Чи энэ буугаар миний нөхрийг алсан уу?
- Намайг үнэхээр уучлаарай. Аяархан мэгшилт уртаар уйлагнан орилох дуугаар солигдов.
- Би ингэсэн нь зөв гэж бодож байсан. Эрвин үсээ үгтээн зулгааж эхэллээ.
- Чиний ямар их уй гашуу болж байгааг би хараад юу хийснээ ойлгосон.
- Би чамаас дахиад асууя. Хөл гар маань салганан чичирч байсан ч би бие барих хэрэгтэй. Энд миний нөхрийн үхлийн тухай яригдаж байна.
- Чи миний Фредерикийг энэ буугаар хөнөөсөн үү? Би ямар нэгэн сэтгэл хөдлөл, өрөвч сэтгэл, эсвэл буруугаа гэмших талаар сонирхоогүй байна. Би ганцxан тийм эсвэл үгүй гэсэн хариулт сонсоно.
Багшаасаа шийтгэл авсан хүүхэд шиг Эрвин нугдайж суугаад нүдээ алгаараа халхалсан хэвээр хэдэн ойлгомжгүй үгс амандаа бувтнав. Дараа нь тэр толгойгоо өргөн миний асуултанд хариу өглөө.
- Тийм ээ, би энэ буугаар Фредерикийг алсан.
Би гохонд дээр дарлаа. Тэр гэмшсэн хэдий ч би түүнийг уучилж чадахгүй.


Төгсөв.


Хэдэн үг:
Зохиолч энэ өгүүллэгийг 2008 онд болсон Европын ханшны уналтын дараа бичжээ. Тухайн үед мөнгөний ханшийг Европын холбооны улсын дээд удирдлага буюу Нэгдүгээр танхим болон том банкнуудын хуйвалдаанаар зориуд унагасан гэж шуугиж байсан. ЭНэ ганцxан Европод ч биш бас Америк, Азийн олон улсад тохиолдож эдийн засгийн хямрал гэж нэрийдэж байсан. Тухайн үед нилээн олон бага гарын банк дампуурч том банканд залгиулснаар нилээд олон банкны эзэд амиа хорлосон. Харин хэд гурван банкны эздийн үхлийн шалтгааныг олж тогтоож чадаагүй гэдэг.

_________________
Sakura


Top
   
PostPosted: Aug.09.17 7:51 pm 
Offline
Ахмад Гишvvн
Ахмад Гишvvн
User avatar

Joined: Jul.30.06 7:33 am
Posts: 565
Location: Holland
Өгүүллэг таалагдсан эсэхийг мэдэхгүй байна. Гэхдээ би уншигчдаас санал авч шинээр ном орчуулж оруулах санаатай байна. Ямар төрөл жанарын ном сонирхож байгаагаа мэдэгдэнэ үү?
- Хүүхдийн,
- Өсвөр насных болон залуучуудын
- Детектив/триллер
- Уянгын
- уран сэтгэмжтэй гэх мэт

_________________
Sakura


Top
   
PostPosted: Aug.10.17 3:51 am 
Offline
Асуулт Самбарын Хvндэт Харуул
User avatar

Joined: Sep.21.09 1:02 pm
Posts: 6308
Location: Энд
Хөөх, гялалзуулжээ.

Цусан өшөө, цусан төрөл эд нар одоо триллер сэдэвтэй юу? Би тийм нууцлагдмал, ухаалаг бодож төлөвлөсөн иймэрхүү номонд дуртай. Уран сэтгэмж бас гоё.

Өсвөр насны болон залуучуудынх Мянган нүүртэй хулгайч шиг адал явдалтай, хайр сэтгэл бага гардаг бол бас л гоё ккк.

_________________
:wink:


Top
   
PostPosted: Aug.11.17 2:03 am 
Offline
Гишvvн
User avatar

Joined: Apr.26.02 3:14 am
Posts: 16529
Заваан армаанчиг л биш бол яахуу дээ.

_________________
▰▰▰▰▰▰▰▰▰▰▰▰▰▰▰▰


Top
   
PostPosted: Aug.11.17 6:21 am 
Offline
Ахмад Гишvvн
Ахмад Гишvvн
User avatar

Joined: Jul.30.06 7:33 am
Posts: 565
Location: Holland
mmiracle wrote:
Хөөх, гялалзуулжээ.

Цусан өшөө, цусан төрөл эд нар одоо триллер сэдэвтэй юу? Би тийм нууцлагдмал, ухаалаг бодож төлөвлөсөн иймэрхүү номонд дуртай. Уран сэтгэмж бас гоё.

Өсвөр насны болон залуучуудынх Мянган нүүртэй хулгайч шиг адал явдалтай, хайр сэтгэл бага гардаг бол бас л гоё ккк.


"Цусан төрөл", "Цусан өшөө" хоёр удам судартай холбоотой триллер зохиол (детектив + нууцлаг + бага зэрэг аймшигтай) гэж тодорхойлсон байна лээ. ккккккк

_________________
Sakura


Top
   
PostPosted: Aug.11.17 11:40 am 
Offline
Давамгайлагч Гишvvн
Давамгайлагч Гишvvн
User avatar

Joined: Feb.25.12 5:18 pm
Posts: 887
sci fi ?


Top
   
PostPosted: Aug.12.17 6:44 am 
Offline
Жирийн Нэгэн Гишvvн
Жирийн Нэгэн Гишvvн

Joined: Dec.08.16 12:10 pm
Posts: 10
Hi? Bi detektiv zohiold iluu ih durtai.


Top
   
PostPosted: Aug.13.17 4:06 am 
Offline
Асуулт Самбарын Хvндэт Харуул
User avatar

Joined: Sep.21.09 1:02 pm
Posts: 6308
Location: Энд
Сая л уншлаа. Маш сонирхолтой блаа. Элине одоо бие дааж амьдарч чадна гэдгээ мэдсэн бх аа.

Баярлалаа :wd: :wd:

_________________
:wink:


Top
   
PostPosted: Aug.19.17 9:19 pm 
Offline
Өвөг Дээдсийн Сахиус Гишvvн
Өвөг Дээдсийн Сахиус Гишvvн

Joined: May.10.10 2:23 am
Posts: 726
их богинохон юмаа дорхноо дуусчихлаа


Top
   
Display posts from previous:  Sort by  
Post new topic  Reply to topic  [ 18 posts ] 

All times are UTC+09:00


Who is online

Users browsing this forum: No registered users and 4 guests


You cannot post new topics in this forum
You cannot reply to topics in this forum
You cannot edit your posts in this forum
You cannot delete your posts in this forum
You cannot post attachments in this forum

Search for:
Jump to:  

Copyright Asuult.NET © 2000-2015.
Administrative Contact: Khundaga Khurelbaatar [hundaga@hotmail.com]
Tel: 1-888-303-4927, Fax: 1-888-406-2264.
Powered by phpBB © 2000-2015 phpBB Group. Powered by phpBB® Forum Software © phpBB Limited