#AsuultSambar :

МОНГОЛ УЛС МАНДАН БАДРАГ!
It is currently Nov.23.17 12:49 pm

All times are UTC+09:00




Post new topic  Reply to topic  [ 208 posts ]  Go to page Previous 13 4 5 6 7 8 Next
Author Message
PostPosted: Jul.25.17 6:33 pm 
Offline
Олны Танил Гишvvн
Олны Танил Гишvvн
User avatar

Joined: Jul.30.06 7:33 am
Posts: 523
Location: Holland
- Би шөнөжин цурам хийсэнгүй хэмээн настай эмэгтэй хэлээд
- Хүү маань гэртээ харьж ирсэнгүй. Тэр оройн хоолонд зориулж юм авчрах ёстой байсан боловч буцаж ирээгүй. Би хоолгүй өлссөн хэвээрээ орондоо орсон. Одоо цагт чамд юу тохиолдохыг мэдэхэд хэцүү болжээ.
- Тэр ч тийм шүү гэж Элио батлан хэллээ.
Элиог эцгийнхээ тухай бодсон гэж Лена таамаглав. Дарсны шилээр цохиулсны дараа тэр яасныг тэд одоо ч мэдээгүй байгаа билээ. Хэн хэн нь энэ талаар ярилцахаас зайлсxийж, бас түүнийг очиж харахаасаа зүрхшээжээ.
- Би хүүгийнхээ бүх хувцсыг шатаасан гэж эмэгтэй яриагаа үргэлжлүүлэв.
- Тэр эндээс нүүнэ гэсэн. Тэгээд тэр өмнөх үеийг нь санагдуулах ямар ч юм үлдээхийг хүсээгүй. Тэр угаасаа этгээд амьтан байгаа юм. Эцгийнхээ зан аашийг бүр хуулчихсан, хүнд итгэдэггүй, дандаа эргэлзэж тээнэгэлзэж байдаг. Өчигдөр хадгалсан бүх мөнгөө аваад явснаас хойш би түүнийг хараагүй. Миний бодлоор тэр намайг энд хаяад бүр мөсөн яваад өгсөн.
- Тэр эргээд ирэх байлгүй дээ. Магадгүй согттолоо уучихаад гэртээ харих замаа олоогүй ч юм бил үү гэж Элиог хэлэхэд эмэгтэй
- Магадгүй гэлээ.
Тэд нэг хэсэг дуугүй явцгаав. Эл ио завиа хүчтэй сэлүүрдэн урагшаа хөвнө. Зарим сувгийн дэргэд харуулууд худалдааны завинуудыг саатлуулан шалгаж байгаа харагдав. Азаар тэднийг асуулж шалгаалгүй өнгөрөөлөө. Гэтэл эмгэн
- Хүү минь, би чамд одоо төлбөрөө өгч чадахгүй гэж хэлэв.
Элио эмгэн рүү духаараа харлаа.
- Би хуучин эрдэнийн чулуугаа зарахаар төв рүү явж байна. Хэрэв намайг буцаагаад гэрт маань хүргэж өгвөл чамд би үндсэн төлбөрөөс чинь илүү төлнө.
- Уул нь ингэж болохгүй...
- Ойлгож байна. Би чамд мөнгөний оронд алмааз өгье гэж эмгэн хэлээд гар цүнхээ онгойлгон нэг алмааз гаргаж ирлээ.
- Энэ жинхэнэ үү? гэж Лена асуув.
- Чиний дэргэд би байгаатай адилхан энэ яг жинхэнэ алмааз.
Элио зогсоол дээр завиа бэхэллээ.
- Би алмаазыг чинь авч чадахгүй. Надад дараа нь төлбөрөө өгөөрэй.
- Чи их сайн, шударга хүү байна.
Элио эмгэнийг буухад нь тусалчихаад завиа хучлаа.
- Та нар одоо юу хийх вэ? хэмээн эмгэн сонирхсон бололтой асуусанд Эл ио
- Би өглөөний цайгаа ууна гэж хариулав.
- Хэрвээ та нар надтай хамт явж алмаазыг минь заралцвал дараа нь би та нарт өглөөний цай авч өгье.
- Яагаад болохгүй гэж? хэмээн Лена хэллээ.
Өмнөөс нь хариу хэлсэнд бага зэрэг гомдох шиг болсон Элио Лена руу хараад
- Үгүй юу л даа... За, болж байна гэв.
Нарийн гудамжинд тэд нэг алт эрдэнэсийн дэлгүүр оллоо.
- Би гадаа хүлээж байя хэмээн Элио хэлэв. Лена хаалганы дэргэд байсан товчлуурыг дарсанд дүнгэнэх чимээ гарснаа цоож торхийн дуугарч хаалга онгойлоо. Лангууны ард хар үсээ голоор нь хагалж самнасан туранхай эр зогсоно.
- Та нарт юугаар туслаж чадахсан бол? гэж асуухад эмгэн алмаазаа нөгөө эрд өгөөд
- Үүнийг сонирхох эсэхийг чинь бид мэдэх гэсэн юм гэлээ.
Дэлгүүрийн эзэн каталог гаргаж ирэн алмаазыг харьцуулан удаан шинжиж харна. Удаан хүлээсэн Лена залхаж эхлэв.
- Их cайхан талсттай алмааз байна. Та энэ алмаазыг хаанаас авсан юм бэ?
- Миний эмээгээс өвлөгдөж ирсэн эд байгаа юм.
- Би алмаазыг чинь зах зээлийн үнээр бодож авъя.
Эзэн ардаа байсан сэйфийг онгойлгон зузаан мөнгөн дэвсгэрт гаргаж ирлээ. Тэр эмгэнд үнийн тооцоог хэрхэн хийснээ тайлбарлаад мөнгөө тоолж урд нь тавив.
Лена дэлгүүрээс гарч ирсний дараа
- Миний бодлооp алмааз илүү үнэ хүрэх байсан гэж эмгэнд хэллээ. Тэгтэл эмгэн
- Надад дахиад зөндөө алмааз байгаа гэв.

_________________
Sakura


Top
   
PostPosted: Jul.25.17 6:36 pm 
Offline
Асуулт Самбарын Хvндэт Харуул
User avatar

Joined: Sep.21.09 1:02 pm
Posts: 6305
Location: Энд
Миркогийн ээжтэй тааралддаг юм даа :brows: Лена ухаантай бж чадвал ч

Баярлалаа :wd: :wd:

_________________
:wink:


Top
   
PostPosted: Jul.25.17 8:28 pm 
Offline
Олны Танил Гишvvн
Олны Танил Гишvvн
User avatar

Joined: Jul.30.06 7:33 am
Posts: 523
Location: Holland
Эмгэний өмссөн хувцас их ноорхой харагдана. Тэрбээр цуглуулсан эд хөрөнгөө авсандаа аваад орж чадахгүйгээ мэдсээр байж өтөлж хөгширтлөө идэх хоолоо хүртэл өөрөөсөө харамлаж байсан бололтой.
- Өө үгүй дээ. тийшээ очихгүй гэж Лена хэллээ.
Тэд урьдын танил зөөгч эмэгтэйн ажилладаг хоолны газрын дэргэд ирсэн байжээ.
- Яагаад?
- Би нэг удаа энд хоол идээд өвдчихсөн. Тэрнээс хойш би энд ирэхээ больсон гэж Лена худлаа хэлэв. Эмгэн
- Ойлгомжтой хэмээн бувтналаа.
Тэд дараагийн гудамжинд дотроо олон хүнтэй нэг хоолны газарт орлоо. Танхимын цаад буланд нэг сул ширээн байлаа. Лена нүүрээ хана руу харуулан суув. Зөөгч эрийг ширээнд хүрч ирэхэд эмгэн
- Гурван хүний өглөөний хоол хэмээн захиалга өглөө.
Бууралтсан үс, үрчлээтсэн нүүртэй энэ эмгэн Ленад яагаад ч юм эмээтэй нь адилхан санагджээ. Тэгэхээр эмгэний хүү ээжтэй нь ойролцоо насных байж таарна. Харин тэр хүү нь одоо хүртэл ээжийнхээ гэрт амьдарч байгаа нь хачин хэрэг. Эмгэн
- Би энд хориод жил ирээгүй юм байна хэмээн хэлээд
- Хүүгийнхээ хэлснээр би хотын төв рүү зөвхөн даавууны дэлгүүр орж, хоол ундны зүйл худалдаж авдаг байсан. Би олон удаа энэ хоолны газрын шилэн хоргоны өмнө зогсоод ганц аяга кофе сэмхэн аваад уучихдаг юм бил үү гэж их эргэлздэг байлаа. Гэхдээ би хүүгээ харчих байх гэж их айдаг байсан. Тэр өдөржин хаагуур явдгийг би мэддэггүй гэлээ.
Элио хумсаараа ширээний бүтээлэг маажлан дуугүй сууна. Харин Лена эмгэнээс илүү их юм мэдмээр байлаа.
- Таны нөхөр чинь хаачсан юм бэ?
- Родолфо юу? Тэр хорин жилийн өмнө нас барсан. Би нөхөртэйгөө анх Флоренцид танилцсан юм шүү дээ. Тэр маань Де Медицигийн гэр бүлийн компанид ажилладаг байлаа. Эцэг эх маань дургүйцсэн хэдий ч би Родолфотой гэрлэж Венецид ирсэн. Родолфо тэр дороо Сан Маркогийн сүмийг сэргээн засварлах ажилд орж, бас ордны хананд зураг зурах боломжтой болсон. Гэтэл эндэхийн нэг уугуул зураач нөхөрт маань атаархаж хорссондоо түүнийг хотын даргын эхнэртэй нууц амрагийн холбоотой гэж гүжирдсэн. Санамсаргүй тохиолдлоор нөхөр маань тэр үед ордны унтлагын өрөөний ханан дээр нүцгэн хүүхний зураг зурж таарсан. Зурсан хүүхэн нь хотын даргын эхнэртэй төстэй харагдсан юм байх. Нөхөр маань ордны ажлаас халагдаж бидний орлого багассан. Тэгтэл хэдэн өдрийн дараа сүмээс лааны мөнгөн суурь алга болчихлоо гэсэн. Сүмийн сэргээн засварлах газрын түлхүүрийг өөртөө авч явсан Родолфог хулгайн хэрэгт сэжиглэгдэж ажлаас халагдаад зогсохгүй биднийг арын дүүрэг рүү нүүхийг шаардсан. Би гэр бүлээ тэжээж, байрны хөлсөө төлөхийн тулд оёдлын газарт ажилд орсон. Родолфо ажлаас нь халсныг эсэргүүцэж өдөр бүр Сан Марко талбай руу очиж зураг зурдаг болсон. Тэр их сайхан зурдаг байсан тул зургаа өндөр үнэ өгсөн хүнд зардаг байлаа. Би Родолфог хүүхдүүдээ аваад Ром хот руу нүүе, тэнд ажил олдоно гэж ятгасан боловч тэр эхлээд нэрээ цагаатгахыг хүссэн. Гэвч тэр согтууруулах ундаа уудаг болж, зурагнууд нь чанаргүй муу болсон. Зарим шөнө гэртээ ч ирэхээ больсон. Ид өвлийн дунд сард Родолфо нарийн гудамд зодуулж дээрэмдүүлсэн. Түүнийг маргааш өглөө нь л олсон. Уушигны үрэвсэл нь хүндэрч нөхөр маань хэдэн өдрийн дараа нас барсан даа.

_________________
Sakura


Top
   
PostPosted: Jul.25.17 9:39 pm 
Offline
Олны Танил Гишvvн
Олны Танил Гишvvн
User avatar

Joined: Jul.30.06 7:33 am
Posts: 523
Location: Holland
Захиалсан хоол нь ирж, тэд чимээгүй хооллож эхэллээ. Лена эмгэнээс илүү олон зүйл мэдмээр байсан ч гэнэт эмгэн өөрийг нь шалгаагаад эхлэх вий гэж эмээж байв.
- Та нарын хувцас нил толбо болчихжээ гэж эмгэн хэллээ.
- Дарс хэмээн Элио батлан хэлээд
- Бид найз нартайгаа наргисан юм. Тэгсэн чинь хамаг юм буруугаар эргэсэн гэв.
- Намайг арван найм хүртэл уухыг хорьдог байсан гэж эмгэнийг хэлэхэд Лена инээд алдлаа.
- Нээрэн гэм. Миний эцэг эх их хатуу хүмүүс байсан. Тэдний хатуу гарыг ганцxан том эгч л тэвчиж өнгөрөөсөн дөө. Тэр аавын хамтрагчийн хүүтэй гэрлэж, эцэг эхийн маань бөс даавууны дэлгүүрийг өвлөн авсан. Эгч тэдний хэлсэн болгоныг биелүүлдэг. Би их зөрүүдэлдэг байсан. оёдлын газарт нь ажиллахыг хүсдэггүй, бас танилцуулсан залуучуудтай нь гэрлэхийг зөвшөөрөөгүй.
Хоолоо хурдан идчихээд Элио ширээнээс өндийлөө.
- Би ажил хийх хэрэгтэй. Өглөөний цай өгсөнд баярлалаа.
- Чи яагаад яараад байгаа юм бэ? намайг юм худалдаж авахад туслаад дараа нь гэрт минь хүргээд өг. Би чамд хэдэн цаг ажилласнаас чинь илүү их мөнгө өгнө гэж эмгэнийг хэлсэнд
- Болж байна гээд Элио эргэж суудал дээрээ суув.
Гэвч Элиогийн тайван бус байгааг ажигласан Лена бага зэрэг гайхлаа. Хүү цаг мөч бүрийг ашигтай өнгөрүүлж сурснаас болсон баож болох юм. Эсвэл тэр эндээс бүр явахыг хүссэн юм болов уу? Охин түүний хөлд тушаа болоод байх шиг. Тэр охинд санаа тавьсаар байх юм бол гэр лүүгээ ч очиж чадахгүй.
- Яв даа гэж Ленаг хэлэхэд Элио суудлаасаа дахиад бослоо.
- Би ойлгож байна гэж охиныг нэмж хэлэхэд хүү түүнийг талархсан харцаар шагнах мэт хараад хоолны газраас гарав.
- Тэр хаачих гэж байгаа юм бэ? хэмээн эмгэн асуулаа.
- Тэр надаас болж аавтайгаа муудалцсан.
- Тэр тэгээд аавыгаа сонгож байгаа юм уу?
- Тийм юм шиг байна.
Тэд хэсэг чимээгүй суув. Элио хүү, охины ганц найз түүнийг хаяад явчихлаа. Эцэгтээ санаа нь зовж байгааг ойлгосон хэдий ч Элио өөрийг нь орхиод явсанд охин гомджээ.
- Чамд өөр очих хүн бий юү? гэж эмгэнийг асуухад Лена толгой дохив. Тэр өнөө орой өвөө нь уулзахаар тохирсон газраа ирнэ гэж найдаж байлаа. Түүнд хоноглох газар, бас мөнгө байсангүй.
- Юм худалдаж авахад минь чи туслаж чадах уу?
Охин толгой дохив.
Тэд хоолны газраас гарч хэд хэдэн дэлгүүрээр орлоо. Эмгэн хатаасан жимс, нар хамба, самар худалдаж авав. Тэр худалдан авагчдын уур эгдүүг хүргэн шинэхэн эсэхийг мэдэхээр ногоо бүрийг үнэртэж үзнэ. Дараа нь бөс даавууны дэлгүүрт орж цайвар цэнхэр өнгийн даавуу сонгож аваад
- Би чамд даашинз хийж өгнө гэж охинд хэлэв.
- Та даашинз хийж чаддаг юм уу?
- Би бүтэн хорин жилийн турш хүүгийнхээ бүх хувцсыг хийж өгсөн. Чамайг хэрвээ хүсвэл хувцас яаж хийдгийг зааж өгнө.
- Би сургуульд сурдаг. Дараагийн долоо хоногт амралт дуусна.

_________________
Sakura


Top
   
PostPosted: Jul.26.17 12:28 am 
Offline
Олны Танил Гишvvн
Олны Танил Гишvvн
User avatar

Joined: Jul.30.06 7:33 am
Posts: 523
Location: Holland
Яг хаанаас ирснээ, яагаад Венецид ганцаархнаа тэнүүчлэн явж байгаагаа нуух болсон нь Ленад нэг л хачин санагдана. Тэд алмаасаа зарсан дэлгүүрийн дэргэд эргэн иртэл урд нь олон хүн цугласан харагдана. Лена цугласан хүмүүсийн дундуур шургаж орон харвал нөгөө алмаазыг шилэн хоргонд тавьсан байлаа. Дэлгүүрийн эзэн худалдаж авснаасаа тав дахин их үнээр үнэлсэн байжээ. Дургүй нь хүрсэн Лена дотогшоо орох гэтэл дэлгүүрийн эзэн хэдэн харуултай ярилцаж зогсохыг олж харлаа.
- Тэнд юу болоод байгаа юм бэ? гэж эмгэн асуув.
- Энд дээрэм гарсан юм шиг байна гэж Лена хэлээд завины зогсоол руу худалдаж авсан барааг нь хүргэж өгөхөөр эмгэнээ дагуулан явлаа.
- Тэр таны алмаазыг бараг дээрэмдсэн байна гэж Ленаг хэлтэл эмгэн
- Тэр яахав гэж хариулаад цүнхээ ухаж мөнгө гаргаж ирэн охины гарт атгуулав.
- Та ингэх хэрэггүй.
- Охин минь, үүнийг ав даа. Би магадгүй дахиад арван жил амьдрах ч надад үрж барахгүй их хөрөнгө бий. Хэд хоногоос би гайгүй дүүрэгт байшин худалдаж авна. Би дахиж ядуу тарчиг байдалтай амьдармааргүй байна.
Завьчин эмгэнийг суухад нь тусалсны дараа Лена тортой хүнсийг нь өглөө.
- Анна! Анна!
Лена эргэж харвал Элио завьтайгаа ирж яваа харагдав. Хүүг
- Анна! хэмээн гараа даллан дахин дуудахыг харсан эмгэн
- Баяртай, Анна гэж Ленад хандан хэллээ.
Эмгэнийг суулгасан завь зогсоолоос хөдлөв. Лена эмгэнээс хаана амьдардгийг нь асуух гэсэн боловч ойртон ирж яваа Элио саад болжээ.
- Анна! гэж хүү дахин дуудлаа. Элиог зогсоолд хүрч ирэнгүүт охин завь руу үсэрч суулаа. Тэр Элиог харсандаа их баяртай байжээ.
- За яасан бэ?
- Аав амьд. Тэр гэртээ байгаагүй ч орондоо унтсан байна.
- Би чамайг буцаж ирнэ гэж бодоогүй шүү.
Элио охинд нэг сонин сарвайлаа. Эхний нүүрийг уншиж байхдаа Ленагийн царай цонхийн цайв. Эцэг нь маргааш талбай дээр эрдэнэсийн сан дээрэмдсэн хэргээр олон нийтийн өмнө цаазаар авахуулах болжээ. Нийтлэлд өвөг өвөө эмээ нь Белгийн элчин сайдын яаманд ажиллаж байсан бөгөөд нууц хонгилын тухай аавд нь хэлсэн хэмээн бичсэнийг тэр хурдан гүйлгэн уншлаа. Түүнчлэн охины нэр болон гадаад төрхийг дүрслэн бичсэн байв.
Элио өөр нэрээр дуудсаныг одоо л ойлгосон тэрбээр
- Бидний захиа тус болоогүй бололтой хэмээн хэллээ.
Гэнэт үнэт эдлэлийн дэлгүүрийн эзэнтэй ярилцаж байсан харуулууд булан тойрон гарч ирээд зогсоол руу гүйлдэхийг тэр олж харав. Лена сандран завины ёроолд нугдайн сууж бүтээлгийг татан дээгүүрээ нөмөрлөө. Элио юу болоод байгааг асуухын завдалгүй харуулууд аль хэдийн завиных нь дэргэд иржээ.
- Бид улаан үстэй охин дагуулсан нэг эмгэнийг хайж байна.
- Тэд эндээс түрүүхэн хөдөлсөн. Тэр зүг рүү явсан гэж Элио хариулаад нэг тийшээ зааснаа
- Тэднийг яагаад хайж байгааг чинь мэдэж болох уу? гэж асуулаа.
- Тэд хулгайд алдагдсан эрдэнэс дунд байсан алмаазыг худалдсан байна. Чи тэднийг гүйцэж чадах уу?
- Надаас илүү хурдан сэлүүрдэж чаддаг хүн ол. Бас том завиар хөөсөн нь дээр гэж Элио хэлэв.
Тэд талархсан ч үгүй зогсоолд дөнгөж хүрч ирсэн нэг завьчнаас холхон яваа завийг гүйцэж чадах эсэхийг асуулаа.
Бүтээлгэн доор байсан Лена бүгдийг сонсжээ. Эмгэний ярьсан бүх зүйл одоо охинд тодорхой болжээ. Түүний яриад байсан хүү нь эрдэнэсийн санг дээрэмдсэнийхээ дараа амжилтаа тэмдэглэхээр хадгалсан мөнгөө авч явсан болж таарлаа. Тэр буцаж ирээгүй учраас эмгэн хүнсний зүйл худалдаж авахаар алмааз заржээ. Лена эмгэний нэр, гэрийн хаягийг асуух хэрэгтэй байсан юм. Одоо түүний мэдэж байгаа зүйл гэвэл эмгэн арын дүүрэгт ядуусын хороололд амьдардаг, тэндээс удахгүй нүүх төлөвлөгөөтэй байгаа, бас хориод жилийн турш хүүдээ хувцас оёж өгсөн гэдэг л байлаа. Лена мянган төрхтэй хулгайчийн ээжтэй уулзсандаа итгэж чадсангүй. Хулгайч эрдэнэсээ авахын тулд заавал буцаж ирнэ. Гэхдээ цагтаа ирж чадаагүй ямар шалтгаан түүнд гарсан юм бол?
- Наанаа хөдлөлгүй хэвтэж бай. Харуулууд өөр тийшээ явчихсан. Би эмгэний суусан завийг гүйцэхийг бодъё. Хэрвээ завийг гүйцэж чадахгүй бол бид завьчныг олж эмгэнийг хаана буулгасныг асууна.
Маргааш сонинд өөрийнх нь шинэ дүр төрхийг дүрсэлж бичнэ гэдгийг Лена мэдэж байлаа. Улаан үстэйгээ тэр амархан баригдана. Түүнчлэн тэр дээрмийн хэрэгт ямар ч холбоогүй гэдгээ баталж чадахгүй. Эмгэнтэй санаандгүй тааралдсан гэдэгт хэн ч итгэхгүй. Өнөө орой эмгэн хаана амьдардгийг олж мэдэх хэрэгтэй. Тэр олон хүнд торттойгоо гэрээсээ холгүй буусан байж таарна, Завьчныг олох нь тэдний хувьд маш чухал байлаа.

_________________
Sakura


Last edited by naran1962 on Jul.26.17 2:58 am, edited 1 time in total.

Top
   
PostPosted: Jul.26.17 1:27 am 
Offline
Асуулт Самбарын Хvндэт Харуул
User avatar

Joined: Sep.21.09 1:02 pm
Posts: 6305
Location: Энд
Ашгүй Лена учрыг нь олчихлоо. Гэхдээ дахиад л үсээ өөр өнгөөр будах хэрэгтэй болох нь дээ ккк. Өвөө нь хурдан ирээсэй.

Баярлалаа :wd: :wd:

_________________
:wink:


Top
   
PostPosted: Jul.26.17 3:00 am 
Offline
Олны Танил Гишvvн
Олны Танил Гишvvн
User avatar

Joined: Jul.30.06 7:33 am
Posts: 523
Location: Holland
Бүлгээ дуусгах гээд сүүлийн оруулсан хэсэгт хэдэн өгүүлбэр нэмж оруулсан шүү.
Дараагийн постод өөр бүлэг оруулна

_________________
Sakura


Top
   
PostPosted: Jul.26.17 3:50 am 
Offline
Асуулт Самбарын Хvндэт Харуул
User avatar

Joined: Sep.21.09 1:02 pm
Posts: 6305
Location: Энд
Баярлалаа :wd: :wd:

Одоо дуусах болж бгаа юу? Өвөө ирээд дахиад баахан адал явдал эхлэх болов уу ккк

_________________
:wink:


Top
   
PostPosted: Jul.26.17 5:18 am 
Offline
Олны Танил Гишvvн
Олны Танил Гишvvн
User avatar

Joined: Jul.30.06 7:33 am
Posts: 523
Location: Holland
mmiracle wrote:
Баярлалаа :wd: :wd:

Одоо дуусах болж бгаа юу? Өвөө ирээд дахиад баахан адал явдал эхлэх болов уу ккк


Одоо 9 бүлэг буюу номын 1/3 үлдсэн. :-D :-D :-D

_________________
Sakura


Top
   
PostPosted: Jul.26.17 6:12 am 
Offline
Давамгайлагч Гишvvн
Давамгайлагч Гишvvн
User avatar

Joined: Jan.06.10 9:11 pm
Posts: 863
Location: La vita è bella
Би нь бас уншиж байгаа шүү. Амжилт

_________________
♫ Westlife ♫


Top
   
PostPosted: Jul.26.17 6:30 am 
Offline
Олны Танил Гишvvн
Олны Танил Гишvvн
User avatar

Joined: Jul.30.06 7:33 am
Posts: 523
Location: Holland
Арван найм

- Танд туслах уу? хэмээн завьчныг асуухад Элда
- Үгүй, баярлалаа. Би өөрөө чадна гэж хэлээд тортой юмсаа аваад том баганын дэргэд байдаг усан зогсоолын эргийг даган алхлаа. Элда нөгөө эелдэг шударга зантай хүү охин хоёрын тухай бодов. Миркогийн зөвшөөрөлгүй хаашаа ч гарч чаддаггүй тэрбээр их ганцаарддаг байсан билээ. Өнгөрсөн хорин жилийн турш тэр ердөө Миркогийн хэлснийг л хийж ирсэн. Тэр нэг удаа бөс барааны дэлгүүрийн худалдагч эрийг гэртээ урьжээ. Мирко тэр эрийг гэрээсээ бүдүүлгээр хөөж гаргачихаад дараа нь өөрийг нь зодсон. Элда хөхөрсөн нүд, язарсан уруулаа эдгэтэл бүтэн долоо хоног гэртээ үлдэх хэрэгтэй болжээ.
Гэр лүүгээ дөхөх тусам тэр хөлөө дуртай дургүй зөөж байлаа. Татсан хөшигний завсраар гэрэл тусаж харагдана. Алмааз зарсныг мэдвэл хүү нь галзууртлаа уурлах нь мэдээж. Мирко өөрийг нь хоол унд ч үгүй, бас мөнгөгүй үлдээснийг хэлж өөрийгөө зөвтгөхийг оролдоно гэж Элда бодлоо. Тэр хаалгаа онгойлгож ороод чулуу идэгч асаалттай гэрлийн дор биеэ хураан хэвтэж байгааг харав.
- Мирко?
Хариу сонсогдсонгүйд Элдагийн санаа амарч түгжсэн амьсгалаа гаргалаа. Гал тогооныхоо өрөөнд орж салганан чичирхийлэх гараараа авсан тортой хүнсээ шүүгээнд хийв. Элдад Мирког ирэхээс өмнө зугтсан нь бараг дээр санагдлаа. Хэрэв эрдэнэсээ торнуудын ёроолд нууж, дээр нь худалдаж авсан хүнсээ хийчихвэл тэр хотоос мэдэгдэхгүй гарчихаж магадгүй. Ихэнх харуулын пост замын түгжрэл үүсгэхгүйн тулд өнгөцxөн шалгаад өнгөрүүлдэг. Өөр шиг нь настай эмгэнийг тэд нэг их сэжиглээд байхгүй нь мэдээж. Энэ бол түүнд олдох ганц боломж.
Зочны өрөөнд чимээ гарлаа. Чулуу иддэг амьтан аяархан гиншигнэн, өндөр халуурч байгаа мэт бөмбөгнөтөл чичирнэ. Амьтан хоёр өдөр юу ч идээгүйг Элда саналаа. Хөөрхий амьтан өлссөн бололтой. Элда цонх руу очиж хөшгөө нээлээ. Нар тонгойжээ. Хоёр цагийн дараа гадаа бүрэнхий болно.
Элда гал тогооны өрөөнд хоол хийлээ. Мирко хэрвээ харанхуй болохоос өмнө ирэхгүй бол тэр зугтахаар шийдэв. Тэр хөдөөний байшин худалдаж авахыг хүсжээ. Усан зогсоолын том баганын дэргэд гучин жилийг өнгөрөөсөн тэрбээр үүнийг хүртэх эрхтэй гэж боджээ. Хөршүүд нь бүгд луйварчин, хулгайч нар. Элда энд хэзээ ч тайван байж үзээгүй. Хотын дарга, хамба лам хоёр Родолфог хилсээр буруутгаж ажлаас халах үед тэр бас ч гэж Флоренцид байдаг гэр бүлийнхэнтэйгээ холбоо барихааргүй бардам байсан. Азгүйтсэнийг нь сонсоод эгч нь лав баярлах байсан биз. Тийм учраас тэр эцэг эхээсээ тусламж хүсэхийн оронд ядуусын хороололд амьдарч, хулдаасан бүтээлэг хийдэг оёдлын газар ажилд орохоо илүүд үзжээ. Родолфо нэр төрөө сэргээнэ гэж зөрүүдлэхийнхээ оронд эхнэр хүүхдээ аваад Ром руу нүүсэн бол тэр хэзээ ч өөр эртэй орооцолдож, нөхрөө араар нь тавихгүй байсан. Оёдлын газраас авдаг цалин, худалдсан уран зургаас олсон мөнгө тэдний амьдралд хүрэлцдэггүй байжээ. Элда нууц амрагаасаа авсан мөнгөөр хүүхдүүдээ хооллодог байсан ч эцгийг нь хуурсныг мэдээд тэд өөрийг нь үзэн яддаг болсон. Бага хүү нь ээжийнхээ гэр бүлийнхэнтэй уулзахаар Флоренци руу явжээ. Тэр цагаас хойш Элда бага хүүгээ дахиж хараагүй. Харин Мирко эхийгээ дарамтлахаар дэргэд нь үлджээ. Тэр эцгийнхээ үхэлд Элдаг буруутгадаг. Араар нь тавьсныг мэдсэн Родолфо ууж эхэлсэн нь үнэн боловч тэр нэг нарийн гудамд үхтлээ зодуулсныхаа дараа уушигны үрэвслээр нас барсанд Элда хариуцлага хүлээх ёсгүй гэж дотроо боддог ажээ.

_________________
Sakura


Top
   
PostPosted: Jul.26.17 7:10 am 
Offline
Олны Танил Гишvvн
Олны Танил Гишvvн
User avatar

Joined: Jul.30.06 7:33 am
Posts: 523
Location: Holland
Элда чулуу идэгчид хандан
- Хоёулаа тун удахгүй замд гарна гэснээ
- Мирко намайг хоолгүй үлдээсэн, бас чамайг хоёр өдрийн турш огт харсангүй. Тэр магадгүй бидний тухай бодох сөхөөгүй цэцэрлэгт аралд хамаг мөнгөө үрж байгаа биз. Түүнийг гэртээ буцаж ирэхэд хоосон байшин угтах болно. Хоёулаа Сицили рүү явах уу? Чи Сицилийг сайхан газар гэж бодож байна уу?
Болдер зогисууллаа.
- Тэгье гэж байгаа юм уу? Хөөрхий амьтан, би чамайг сайн арчилж тордоно.
Элда өөртөө хийсэн хоолоо хурдан идэж дуусгаад эрдэнэсээ торнуудад хувааж хийгээд дээр нь илүү гарсан хүнсээ давхарлаж тавив. Болдерыг хамгийн том торондоо хийж цайвар цэнхэр өнгийн даавуугаар хучлаа.
Эрдэнэсээ найдвартай сайн нуусан боловч харин энэ амьтныг дор нь олж мэдэхээр харагдаж байлаа. Амьтнаа энд үлдээсэн нь дээр ч юм уу? Гэнэт Элдад нэг сайхан санаа төрөв. Тэр хувцас хийдэг өрөөндөө орж цаг хагасын дотор хөх өнгийн материалаар өмд цамц оёлоо. Тэрбээр оёсон хувцсаа Болдерт өмсгөөд дээш нь өргөж харав.
- Чи хэрвээ чимээ гаргахгүй бол чихмэл тоглоом шиг харагдаж байна.
Болдер биеэ хураалаа. Сул унжсан хөл гар, өмсгөсөн хувцсыг нь харахад тэр үнэхээр чихмэл тоглоомон амьтан шиг харагдах ажээ. Элда Болдерыг мөрөвчтэй цүнхэндээ хийж үүрээд бусад торнуудаа аван гэрээсээ гарлаа.
Гадаа бүрэнхий болжээ. Тэр дээрэмдүүлж мэдэх байсан ч өглөө болтол хүлээхийг хүссэнгүй. Мирко гэртээ ирвэл түүнд оногдох шийтгэл бүр илүү аймшигтай байх болно. Эрдэнэстэй торнууд болон амьтан их хүнд ажээ. Аль болох хурдан завь олмоор байсан ч тэр энэ хорооллын завьчдад огт итгэдэггүй билээ. Тэрбээр хотын төвийг чиглэн алхах замд буудал хүргэж өгөх завь олдоно гэж боджээ. Элда гараа амраахаар торнуудаа газар тавилаа. Тэгтэл ард нь хүн орилох чимээ гарав. Гүүрэн дээр хүмүүс зодолдохыг хараад тэр яаран тортой ачаагаа авч тэндээс хурдан холдлоо.

_________________
Sakura


Top
   
PostPosted: Jul.26.17 6:26 pm 
Offline
Олны Танил Гишvvн
Олны Танил Гишvvн
User avatar

Joined: Jul.30.06 7:33 am
Posts: 523
Location: Holland
Бүтээлгэн доор нуугдсан Лена Элиод хандан
- Хоёулаа өнөө өглөө байсан газар луугаа очъё. Эмгэн тэр хавьд амьдардаг байж таарна хэмээн хэллээ.
- Сохроор таамаглаж хайгаад нэмэргүй. Бид бүх айлын хонхыг дарж чадахгүй.
- Гэхдээ нөгөө завьчинтай тааралдаж магадгүй шүү дээ. Бид хаана хоносныг чи мэдэж байгаа биз дээ?
- Том баганаас нэг их холгүй.
- Чи тийшээ очиж чадах уу?
- Чи намайг одоо юу хийж байна гэж бодоо вэ?
Ленад тэр нэг л хөндий хандаж өөрөөс нь зай бариад байх шиг санагдав. Маргааш сонинд түүний зүсээ хувиргасныг нийтэлж таарна. Эцэгт нь тохиолдсон шиг хүмүүс араас нь элдэж хөөнө. Лена өглөө болохоос өмнө Венециэс явахыг хүсжээ. Тэр аавдаа тусалж чадахаасаа өнгөрсөн. Тэдний аялал ингэж төгсөнө гэж тэр зүүдэлж ч байсангүй. Энэ бүгд өөрөөс нь болсон. Венеци рүү ирэхийг тэр өөрөө л хүссэн. Хэрвээ гарт нь захиа атгуулаагүй бол эцэг нь түүнийг сэмхэн авч явахгүй байсан. Өөрийнх нь буруугаас болж эцэг нь дүүжлүүлбэл тэр ээжийнхээ нүүрийг яаж харах болж байна?
- Би түүнийг харлаа! гэж Элио хэллээ.
- Хэнийг?
- Завьчин
- Нөгөө эмгэн дэргэд нь байна уу?
- Үгүй.
Ленад бага ч гэсэн найдвар төрлөө. Эрдэнэсийг олоход хэрэгтэй ганц сэжим бол энэ эмгэн.
- Намайг өршөөгөөрэй. Түрүүхэн завиндаа суулгасан настай эмэгтэйг хаана буулгаснаа та хэлээд өгөөч. Тэр өнөө өглөө миний завиар зорчсоныхоо төлбөрийг надад өгөх ёстой.
- Том тулгуур баганын дэргэд.
Завьчныг холдтол хүлээж байгаад Лена бүтээлгэн доороос цухуйлаа.
- Бид эмгэнийг олчихлоо.
- Тэр зогсоолын дэргэд тавиас илүү олон байшин байдаг. Эмгэн аль байранд амьдардгийг олж мэдэхэд хэцүү.
Элиогийн зөв байлаа. Эмгэний сураг ажгийг том баганы ойролцоогоос олох нь бараг боломжгүй ажээ. Зэрлэг танхай байрын хэдэн эрс завинд бараа ачих зуураа тэднийг хөмсгөө атируулан ажиглаж байлаа.
- Эмгэн хажуугийн гудамжинд амьдардаг ч байж магадгүй. Түүнийг олно гэдэг бараг боломжгүй бололтой гэж Элио хэлэв.
Нулимсаа барьж дийлэхээ больсон Лена нүүрээ бурууллаа. Хүү завиа буудлын эсрэг талд аваачиж бэхлээд
- Бид эндээс буудлын ойролцоохи бүх байшинг ажиглаж чадна гэлээ.
Охин уйлж байгаагаа нуухаа больж нулимсаа сул асгаруулав. Элио охины мөрөн дээр гараа тавилаа. Завинд бараа ачиж буй эрчүүд хааяа тэдэн рүү харц шидэж харагдана.
- Би байшингууд руу очиж завиар зорчсон төлбөрөө төлөх нэг эмгэнийг хайж байна гэж асууя. Тэгэх үү? хэмээн Элио охиноос асуулаа.
Лена нулимсаа арчаад толгой дохив. Одоо мэлмэрүүлж суух цаг биш. Харин ч илүү зориг тэвчээртэй байх ёстой.
- Хэрвээ надад муу юм тохиолдвол чанга орилж тусламж дуудаарай, за юу?
Элио завинаас бууж эхний байшин руу очлоо. Нэг эр хаалгаа онгойлгов. Элио нэг эмгэнийг хайж байгаагаа тайлбарлаад гадна төрхийг нь дүрслэн хэллээ. Гэрийн эзэн тийм төрхтэй нэг ч хүн мэдэхгүй гэж хэлчихээд хаалгаа хаачихав. Хүү дараагийн байшин руу очлоо. Хаалга онгойлгоогүй ч дээд давхраас хэн нэгэн хөшигний завсраар шагайн харснаа алга болчихов. Эрчүүд бараагаа ачихаа больж, тэдний нэг эвхдэг хутга гаргаж байгааг харсан Лена сандран
- Элио! Хоёулаа буудлыг завин дээрээсээ ажигласан нь дээр юм шиг байна хэмээн чанга орилон хэллээ.

_________________
Sakura


Last edited by naran1962 on Jul.26.17 7:59 pm, edited 1 time in total.

Top
   
PostPosted: Jul.26.17 7:28 pm 
Offline
Асуулт Самбарын Хvндэт Харуул
User avatar

Joined: Sep.21.09 1:02 pm
Posts: 6305
Location: Энд
Хөөрхий Болдерт хэдэн чулуу идүүлдэггүйн бх даа. Лена өвөөтэйгөө л яаж ийж бгаад уулзах хэрэгтэй дээ. Бас үснийхээ өнгийг өөрчлөх хэрэгтэй бдаг.

Баярлалаа :wd: :wd:

_________________
:wink:


Top
   
PostPosted: Jul.26.17 7:56 pm 
Offline
Олны Танил Гишvvн
Олны Танил Гишvvн
User avatar

Joined: Jul.30.06 7:33 am
Posts: 523
Location: Holland
Элиог завинд суух үед охин гарыг нь барин чанга атгав. Эрчүүд тэндээс холдон замаа хөөлөө.
- Тэд ул шагайгчдад дургүй гэдэг нь илт байна гэж охин хэлэв.
- Бүрэнхий болвол энд аюултай. Зарим оршин суугчид хүнд харагдахгүй тулд гудамжны гэрэлтүүлгийг цохиод хагалчихдаг юм.
- Бид энд үлдэх хэрэггүй.
- Хэрвээ эргийн дагуу хөвөхгүй бол гайгүй. Удахгүй бид буудлын ойролцоо хөвнө.
Хүү охин хоёр бөөрөө нийлүүлэн бөхийж суулаа. Тэд хоорондоо бараг ярилцсангүй. Хэн хэн нь бодолдоо дарагджээ. Бүтэн хагас цаг өнгөрлөө. Эмгэн харагдсангүй. Бараг байшин болгоноос тэднийг үл итгэсэн харцаар ажиглах ч юу хийж байгааг нь хэн ч асууж шалгаасангүй. Нар жаргаж, Лена Элиогийн мөрөн дээр толгойгоо тавив.
Охины тачирхан үсийг илж суусан Элио зогсоол дээр байсан савхин хүрэм өмссөн хэдэн залуус завь руу нь дөхөж ирэхийг хараад
- Хоёулаа завиа суллаж тавья гэлээ.
Хүү завиа бэхэлгээнээс суллан хөвүүлэхэд залуусын нэг орилов. Охин хүү хоёр тэднийг сонсоогүй царайлан завьтайгаа усны голд очлоо.
- Хараач!
Олон тортой юм барьсан нэг хүн том баганын урдхан алхаж яваа харагдав. Элио завиа ойролцоохь эрэг рүү дөхүүллээ. Эмгэн рүү очихын тулд Лена усан буудлын эсрэг талын эргээс очих хэрэгтэй байлаа. Лена эсрэг тал руу гардаг гүүрэнд хүрэх үедээ анх ирсэн өдрөө энд аавтайгаа зочид буудал хайж ирснээ санав. Гүүрний голд том биетэй гүзээ суусан эр зогсож харагдана. Лена хажуугаар нь өнгөрөх гэтэл нөгөө эр бариад авлаа.
- Надаас зугтаж чадна гэж бодсон юм биш биз, улаан үст бяцxан новш оо?
Лена Элиогийн эцгийг танилаа.
- Намайг тавь!
Охин хянга руу нь өшиглөсөнд нөгөө эр чанга харааснаа нударгаа нүүрэнд нь буулгав.
- Битгий! Элио хар хурдаараа гүйж ирлээ.
- Чамтай би дараа тооцоо бодно! хэмээн эцэг нь орилоход Лена нүүрийг нь маажив. Охины нүүр лүү дахиад зангидсан нударгаа буулгалаа.
- Болиоч! хэмээн Элио орилоод бүх биеийнхээ жингээр аавыгаа мөргөхдөө гүүрний намхан чулуун хашлаганд бүдэрч ус руу унав. Бүдрэх үедээ тэрбээр Ленагаас зуурсан тул хоёулаа бохир усанд хамт унажээ. Усны мандал дээр гарч ирсэн Лена залгисан усандаа хахаж цацан ханиалгаснаа эрэг рүү хурдан сэллээ. Элио охиныг эрэг дээр гарахад нь туслав. Тэд завь руугаа гүйцгээлээ.
- Тэднийг зогсоо! Тэднийг барь! хэмээн эцэг нь орилно.
Цонхны цаанаас хүмүүс цухуйж харагдах ч хэн ч гэрээсээ гарч ирсэнгүй. Савхин хүрэмтэй залуус ч байрнаасаа хөдөлсөнгүй.
- Бид бусдын хэрэгт хошуу дүрэх дургүй хүмүүсийн дунд байгаа нь азтай хэрэг гэж Элио хэлэх зуур зангууныхаа олсыг хурдан мултлаад завиа түлхлээ. Энэ хооронд Лена эрэг рүү хараа бэлчээсэн боловч эмгэний барааг олж харсангүй.

_________________
Sakura


Top
   
PostPosted: Jul.26.17 9:25 pm 
Offline
Олны Танил Гишvvн
Олны Танил Гишvvн
User avatar

Joined: Jul.30.06 7:33 am
Posts: 523
Location: Holland
Мирког нар тонгойх үед цамхгаас суллан тавьж өвч бүрэн зэвсэглэсэн гурван эмэгтэй хамгаалагч, архиралдах нохдын хараан доор цэцэрлэгт арлын гол хаалга руу хүргэв. Тэнд Мирко сахиусаа тайлж өгөх хэрэгтэй байжээ.
- Таныг энд дахиж харахгүй гэж найдаж байна, ноён Сантури хэмээн Зу хэлээд
- Миний эрх мэдэл хүрдэгсэн бол би тан руу нохдоо тавих байсан юм. Харамсалтай нь өнөөдөр таны нохдоор урж тасдуулж байгааг харуулж болохгүй олон зочид ирэх ёстой гэлээ.
Мирко ган хийж ч дуугарсангүй. Дуугүй байсан нь ч дээр байжээ. Ууттай мөнгө хулгайлахыг оролдсон хэргээр цагдаад гомдол гаргаагүйд тэр их баяртай байлаа. Мирко хаалгаар ухасxийн гарч хотын төвд хурдан хүрэхээр завиа хүчтэй сэлүүрдэж эхлэв. Завь хөлсөлдөг газар хүрч ирэнгүүт тэр ядуусын хороолол руу яаран алхлаа. Хоригдож байх үедээ өлсөж цангаж байсан нь ор мөргүй арилжээ. Тэр зөвхөн өнгөрсөн хорин дөрвөн цагийн хугацаанд эх нь юу хийж байсныг л мэдэхийг хүсэж байв. Элдаг алдаа гаргаагүй гэдэгт Мирко итгэж байлаа. Бүрий болох үед тэр том баганатай усан буудалд дөхөж иржээ.Байшингийн булан тойртол тэрбээр тортой хүнд ачаа барьсан эхтэйгээ мөргөлдчихөв.
- Чи энд юу хийж явдаг билээ?
Элда биеэ хураан хариу үг хэлсэнгүй.
- Энэ тортой ачаа чинь юу юм бэ?
Мирко торнуудын нэгийг авч доторхийг нь харлаа.
- Хоол хүнс аваад хаачих гэж байгаа юм бэ?
Тэр Болдерыг дотор нь хийсэн цүнхийг авлаа.
- Үүнийг хаанаас худалдаж авсан юм бэ?
Мирко Болдерыг цүнхнээс гаргаж ирсэн хойноо л таньжээ.
- Чи яаж ингэж чадав аа?
Эх нь юу төлөвлөснийг тэр нүд ирмэхийн зуур ухаарчээ. Тэрбээр тортой хүнсний ногоонд гараа шургуулж ёроолыг нь тэмтэртэл гарт нь эрдэнэс баригдлаа.
- Чамайг дахиж хэзээ ч буцаж ирэхгүй нь гэж би бодсон.
- Гэртээ ортол наад даравгар амаа хамхи.
Мирко байшингийн булангаас шагайж харлаа. Нэр эрийг уснаас гаргаж байгаа харагдав. Тэр эр согтуу бололтой нэг завины араас элдэв янзын хараал урсгах нь сонсогдоно. Түүнийг завинаас түлхэж унагасан байж магадгүй. Эсвэл гүүрнээс ч байж магадгүй.
- За алив! гэснээ Мирко Элдаг далангийн хажууд байдаг гэр лүүгээ чирч орууллаа. Тэр бүх торноос үнэт эдлэлүүдийг гаргаж хайрцганд буцааж хийгээд Болдерт өмсгөсөн хувцсыг тайчиж хаян гэрлийн доор аваачиж тавилаа. Мирко эхдээ ямар шийтгэл оногдуулахаа сайн мэдэхгүй байв. Ямартай ч түүнийг дагуулж явахгүй нь ойлгомжтой. Шинээр босгох амьдралд нь итгэл даахгүй хүнийг байлгах орон зай байхгүй.
- Би хоол хүнс худалдаж авах хэрэгтэй байсан. Чамайг ирэхгүй хэр удахыг би мэдээгүй гэж Элда хэллээ.
- Чи дэлгүүр явах гээгүй. Чи эрдэнэсийг аваад зугтах гэж байсан.
Мирко гэнэт эхдээ мөнгө үлдээгээгүй гэдгээ саналаа. Эхдээ ганц зоос ч байлгахгүйг хичээж, байнга хараа хяналтандаа байлгадаг тэрбээр энэ гэрийн булан тохой бүрийг сайн мэднэ.
- Хэнээс мөнгө зээлсэн юм бэ?
- Хэнээс ч зээлээгүй гэж хэлээд Элда айдас дүүрэн харцаар эрдэнэстэй хайрцаг руу харлаа.
Миркогийн хамаг бие хөшчихөв. Эх нь хэрвээ эрдэнэсээс авч хүнсээ цуглуулсан бол бүх юм өнгөрлөө гэсэн үг. Мирко хайрцагтай эрдэнэсээ бүртгэж үзлээ. Алмаазан шигтгээтэй хүзүүний зүүлт байж байв.
- Чи юу сольсон юм бэ?
- Нэг алмааз.

_________________
Sakura


Top
   
PostPosted: Jul.26.17 10:23 pm 
Offline
Олны Танил Гишvvн
Олны Танил Гишvvн
User avatar

Joined: Jul.30.06 7:33 am
Posts: 523
Location: Holland
Миркогийн тархи цусаар дүүрээд ирлээ. Тэр цонх руугаа хурдан очиж гадагшаа харан усан зогсоолын хавьцаа тайван байгааг магадлаж мэдээд хөшгөө завсар гаргалгүй битүүлж хаав. Тэрбээр эхийнхээ айдсыг төрүүлэн ойртож очлоо.
- Би чамайг дахиж буцаж ирэхгүй нь гэж бодсон хэмээн Элда давтаж хэлэв.
Мирко эхийгээ сандал руу түлхэн суулгаж олсоор баглаж хүллээ.
- Битгий ингэ л дээ гэж эх нь гуйв.
Сандал дээр хүлээтэй сууж буй эмэгтэйг Мирко эхийгээ гэж бодохоо больжээ.
- Олс дэндүү чанга байна гэж Элда хэллээ.
Мирко Элдагийн хүлээсийг тайлаад оёдлын өрөөнд цоожолчихдог ч юм уу гэж бодсноо тэр магадгүй хана нүдэж хөршүүдийн анхаарлыг татаж мэднэ хэмээн болгоомжлов. Тэр дахиж алдаа гаргаж болохгүй байлаа. Маргааш өглөө эрдэнэсээ нуух хэдэн дарстай торх яаралтай худалдаж авах хэрэгтэй.
- Мөнгө хаана байна?
- Миний цүнхэнд байгаа.
Мирко цүнхэн доторхи зүйлсийг шалан дээр хөмөрч асган мөнгөн дэвсгэртүүдийг түүж аваад тоолсноо өмднийхөө халаасанд хийлээ.
- Чи алмаазыг тав дахин илүү үнээр худалдаж чадах байсан. Чи арай худалдагчид нэрээ хэлсэн юм биш биз?
- Үгүй. Би зөвхөн алмаазыг л худалдсан.
Мирко түүний хэлсэнд итгэжээ,
- Чи миний хүлээсийг тайлах уу?
Мирко хариу хэлсэнгүй. Худалдаж авсан хүсний зүйлээр тэр өөртөө амттай хоол хийхийг хүсжээ. Мирко гал тогооны өрөөнд орж ногоо хэрчиж мах шарлаа. Зочны өрөөнөөс эхийнх нь гонгинох дуулдсаар. Энэ түүнийг бүр залхааж эхэлжээ. Хүзүүг нь хугалаагүйд тэр харин ч баярлах ёстой. Мирко наадаг тууз тасалж аван зочны өрөө рүү орлоо.
- Битгий ингэ л дээ.
Мирко Элдагийн амыг таглан туузаа наав. Одоо аман дотроо бүгтхэн дуугарахаар өөр чимээ сонсогдохоо больжээ. Мирко хоолоо ширээн дээр тавилаа.
- Маргааш би эрдэнэсээ аваад эндээс явахдаа чамайг энд үлдээнэ. Аз чинь таараад чамайг хүмүүс олбол тэр биз. Харин хэн ч олохгүй бол...
Мирко хэрчсэн махаа үмхлээ. Бүтэн нэг хоног хоолгүй хоригдсоны дараа мах бүр ч сайхан амттай санагдана. Тэрбээр хэдэн лаа асааж өөртөө дарс хундагалав. Хооллож дууссаныхаа дараа Мирко сонин авч Роберто Поппе гэгчийг эрдэнэс хулгайлсан хэрэгт буруутган маргааш өглөө есөн цагт талбай дээр цаазлахаараа болсон тухай олж уншлаа. Энэ бол сайхан мэдээ. Гадагшаа гарч байгаа худалдааны барааг шалгах хяналт суларна гэсэн үг. Түүнчлэн цаазын ажиллагааг хэвийн, асуудалгүй гүйцэтгэхийн тулд ихэнх харуул хамгаалалт талбай дээр байж таарна. Робертогийн хүзүүнд олс углах мөчид Мирко хотыг орхиж явахыг хүсжээ.

_________________
Sakura


Top
   
PostPosted: Jul.27.17 12:13 am 
Offline
Асуулт Самбарын Хvндэт Харуул
User avatar

Joined: Sep.21.09 1:02 pm
Posts: 6305
Location: Энд
Ээжийнх нь араар тавилт Миркод хүнд тусчээ. Тэгээд л ээжийгээ үзэн яддаг юм бна, гэхдээ Элда хэт сул юм. Бүхнийг Миркогийн хүслээр хийгээд л. Лена, Элио 2 Элдаг олно л гэж найдахаас.

Баярлалаа :wd: :wd:

_________________
:wink:


Top
   
PostPosted: Jul.27.17 12:43 am 
Offline
Олны Танил Гишvvн
Олны Танил Гишvvн
User avatar

Joined: Jul.30.06 7:33 am
Posts: 523
Location: Holland
Арван ес.

Лeна Алтан Титэм зоогийн газрын хаалгыг түлхэн орлоо. Охины байдал хүмүүсийг цочролд оруулжээ. Ленагийн уруулнаас цус гарч байлаа. Тэр хавдаж хөхөрсөн зүүн нүдээрээ харж чадахгүй байв. Урагдсан даашинзных нь хормойноос ус дусална. Баарны ард зогсож байсан эмэгтэй охин руу гүйхээрээ очлоо.
- Чамд юу тохиолдоо вэ? Чам руу дайрсан юм уу?
- Би зугтааж амжсан гэж Лена хариулав.
Элио бас зоогийн газарт орж ирлээ,
- Өвөө чинь энд байна уу?
Лена толгойгоо сэгсэрлээ.
- Шархаа сайн дарах хэрэгтэй. Та нарын оронд байсан бол би цагдаад мэдэгдэх байсан хэмээн эмэгтэйг хэлэхэд Лена
- Эхлээд жаахан амьсгаа аваадахъя гэлээ.
- Энэ хаана болсон юм бэ?
- Том баганын дэргэд
- Чи тэнд юугаа хийж явсан юм бэ?
- Би төөрчихсөн.
- Хөөрхий амьтан. Эндээ хүлээж бай. Би чамд битүү зүү аваад ирье.
Лeна орох хаалгыг ажиглаж болохоор ширээ сонгож сууснаа
- Тэр эмгэн яагаад орой болсон хойно явж байсныг би гайхаад байна гэж хэллээ.
- Тэр усан зогсоолын дэргэд, зургаагаас арван дөрөв гэсэн дугаартай байрнуудын аль нэгэнд амьдардгийг бид мэдэж чадлаа. Хоёулаа Федерикод тэнд байдаг айлуудыг нэгжих хэрэгтэй гэж бичье.
- Цагийн гарз. Бидний урд нь бичсэн захидал ямар ч тус болоогүй. Чамайг маргаашнаас эрэн сурвалжилж эхэлбэл би лав гайхахгүй. Чи Болдерыг багана нураасны дараа биднийг зугтахад тусалсан бас ордон руу захиа хүргэсэн. Харин биднийг завиар хөвж байхад өдий болтол хэн ч саатуулаагүй нь үнэхээр гайхалтай. Чиний завь бусад завийг бодвол хамаагүй жижиг болохоор олж танихад хялбархан.
- Чи намайг айлгаад байгаа юм уу?
Лена хариулсангүй.

_________________
Sakura


Top
   
PostPosted: Jul.27.17 3:09 am 
Offline
Асуулт Самбарын Хvндэт Харуул
User avatar

Joined: Sep.21.09 1:02 pm
Posts: 6305
Location: Энд
Өвөөг арай хотод ороод ирэнгүүт бариад авсан юм биш биз дээ. Федерико Робертог барьсан учраас аав нь ирнэ гэж төлөвлөсөн бж магад.

Баярлалаа :cheerleader: :cheerleader:

_________________
:wink:


Top
   
PostPosted: Jul.27.17 4:46 am 
Offline
Олны Танил Гишvvн
Олны Танил Гишvvн
User avatar

Joined: Jul.30.06 7:33 am
Posts: 523
Location: Holland
Лена хариулсангүй.
Эмэгтэй буцаж ирэн охины даашинзны уранхайг битүү зүүгээр тогтоолоо.
- Та нар юм уумаар байна уу?
- Кола гэж Элио хэлэв.
- Надад бас адилхан.
Зоогийн газарт сууж байсан үсээ урт ургуулж задгай тавьсан эрчүүд бүгд цагаан цамц, хар хослол ижилсүүлэн өмсжээ. Тэд бүгд гартаа хөгжмийн зэмсэг барьсан байх бөгөөд хамт байгаа эмэгтэйчүүд нь үдшийн даашинзаар гоёжээ. Тэд нэг оркестрийн хөгжимчид бололтой. Баарны өндөр сандал дээр голдуу ихэмсэг дүр төрх бүхий ширүүн харцтай хүмүүс суужээ. тэд зохиолч, зураач нар байх гэж Лена таамаглан бодлоо. Энэ зоогийн газарт урлагийн хүмүүс цугладаг нь харваас илт ажээ. нэг буланд төгөлдөр хуур тавьжээ. Хана болгон дээр маш том уран зураг өлгөсөн харагдана. Зурагнууд нийлээд Сан Маркогийн талбайг дүрсэлжээ. Арын ханан дээр сүм, хажуу ханан дээр цагтай цамхгийг галерейтэй хамт зуржээ. Үүдний ойролцоо талбайн арын хэсгийг, харин буффетны дээр усан мандал дээрээс харагддаг талбайн хэсгийг зурсан зургийг өлгөсөн байв. Бүх барилга, хүмүүсээс гадна өчүүхэн жижиг зүйлийг ч орхигдуулалгүй нарийн зуржээ.
Эмэгтэй ширээн дээр дөрвөн кола тавиад
- Цочролоосоо хурдан гараг гэж нэг бүрт чинь үнэгүй кола дагуулж өгч байгаа юм шүү гэв.
Тэд эмэгтэйд талархсанаа хэллээ.
- Мөсөө уруулан дээрээ тавь хэмээн хэлээд эмэгтэй баар луугаа буцаж очив.
Тэд цагаас илүү удаан хүлээжээ.
- Өвөөгөө ирнэ гэдэгт чи итгэлтэй байна уу? гэж Эли ог асуухад Лена
- Үгүй хэмээн хариулаад
- Намайг дөрөвтэй байхад эцэг эхийн маань хуримын ёслолд гурван өдөр хоцорч ирсэн. Өвөө хэрвээ цаазын ажиллагаа болсноос хойш гурван өдрийн дараа ирвэл бид түүгээр яах ч юм билээ.
Зоогийн газрын хаалгаар хар халимагтай эр орж ирлээ. Тэр яагаад ч өвөө нь байж таарахгүй. Төд удалгүй тэр эрийн араас бүрх малгай өмссөн хүн орж ирэв. Буурал сахалтай тэр ахимаг насны хүн нуруундаа үүргэвч үүрчээ.
- Өвөө! хэмээн уулга алдан дуудаад Лена цахилах мэт үсэрч очин тэврүүлэв. Охин хүмүүсийн анхаарлыг татаж болохгүй гэдгээ мэдэж байсан ч биеэ барьж дийлсэнгүй. Лена өвөөгөө гараас нь хөтлөн ширээндээ авчирлаа.
- Чи чинь яачихаа бэ?
- Зогсоолын том баганын дэргэд Анна руу хүн дайрсан гэж Элио яаран хэлэхэд өвөө нь гайхан харснаа
- Нээрээ тийм юм болсон юм уу, Анна? гэж асуув.
Лена толгой дохилоо. Жүжигчдийн нэг төгөлдөр хуур тоглож эхэллээ. Төгөлдөр хуурын аялгуу танхим дүүрэн цуурайтан яруу тод эгшиглэнэ.
Хөгжмийн аялгууны ачаар тэд ойролцоо ширээнд сууж буй хүмүүст яриа нь сонсогдоно гэж эмээх хэрэггүй боллоо. Лена болсон явдлыг өвөөдөө тодорхой ярьж өглөө. Өвөө нь Ленагийн яриаг таслалгүй анхааралтай сонсож дуусаад
- Эрдэнэсийг олчихвол асуудал шийдэгдэнэ гэж үү? Чамайг oрдoнд очиход энэ бүхнийг нөгөө эмгэнээс олж мэдсэн гэж хэн итгэх юм бэ? Тэд чамайг аавыгаа аврахын тулд эрдэнэсийг буцааж авчирсан гэж бодоцгооно. Эрдэнэс байгаа байшинг зааж өгсөн захиа бичлээ ч тэд цаазын ажиллагааг цуцлана гэдэгт би эргэлзэж байна. Хотын дарга Робертог дүүжлүүлснийхээ дараа эрдэнэс нуусан газрыг өөрсдөө эрж олсон гэж хэлэх байлгүй. Робертод Аравтын Шүүх ял өгсөн. Тэгэхээр тэдний өгсөн ялыг хотын дарга нэр нүүрээ алдалгүйгээр түдгэлзүүлж чадахгүй.
Өвөө нь аль хэдий нарийн төлөвлөгөө боловсруулчихсан байгаа, бас өөрийг нь зоригжуулж дэмжихээр ирсэн хэмээн горьдож байтал тэр харин аавыг нь аврах боломжгүй гэж ярилаа.
- Эхлээд жаахан юм идэцгээх үү? гэж өвөө нь санал болгоод зөөгч эмэгтэй рүү дохилоо.
- Утсан яргай загастай таглиателле авъя. Та хоёр ч гэсэн авах уу?
Элио толгой дохив.
- Би өлсөхгүй байна гэж Ленаг бувтнахад
- Шөнө урт шүү. Чамд хүч чадал хэрэгтэй гэж өвөө нь зөвлөв.
- Манай өнөөдрийн гол хоол бол артишок, вандуйтай равиоли. Бас хөх бяслаг, белги байцаатай паста ч гэсэн их амттай хэмээн зөөгчийг санал болгоход
- Зүгээр таглиателле авъя гэж Лена хэллээ.
- Утсан яргай загастай юу, эсвэл хулуу, нарс модны үртэй юү?
- Сүүлийнхийг.
- Надад коньяк авчирч өгөөч гэж өвөө нь нэмж захиаллаа.
- Бололгүй яахав, ноёнтон.
Лена өвөө рүүгээ уурсан харлаа. Ингэхэд энэ хүн өөрт нь явсан газрынхаа аяллын тэмдэглэлүүдээс гадна эрдэнийн чулуу илгээгээд байдаг тэр хүн мөн үү? Энэ хүн аминд аюултай нөхцөл байдлаас амьд мултарч гарсан хэмээн номондоо өгүүлсэн тэр баатар эр мөн гэж үү? Маргааш өглөө аав нь дүүжлүүлж үхэх гэж байхад тэр харин энд бараг хот болгонд найз хүүхэнтэй бас дээр нь юу ч болоогүй мэт коньяк уух гэж байгаа энэ хачин хүнтэй оройн хоол идэх гээд сууж байдаг. Эцэст нь
- Хоолоо идэж дуусчихаад би та нарт төлөвлөгөөгөө ярьж өгнө гэж өвөө нь хэлэхэд.
- Ямар төлөвлөгөө? хэмээн Элио асуув.
- Робертог шоронгоос оргуулж авах нэг арга би мэднэ.
Охины нүдийг нулимс бүрхээд ирэв.
- Ямар арга?
- Хоолны дараа ярьж өгье. Тэртээ тэргүй шөнө дундаас өмнө бидэнд хийх онц гойд юм байхгүй. Бүгдийг ярьж төлөвлөх хугацаа бидэнд хангалттай бий.

_________________
Sakura


Top
   
PostPosted: Jul.27.17 4:31 pm 
Offline
Асуулт Самбарын Хvндэт Харуул
User avatar

Joined: Sep.21.09 1:02 pm
Posts: 6305
Location: Энд
Ашгүй өвөө нь ирлээ. 3 хоног хоцорч магадгүй юм гэж айлаа шүү ккк. Ийм сайхан хэнэггүй хүмүүс бас бхиймаа тээ.

Баярлалаа :cheerleader: :cheerleader:

_________________
:wink:


Top
   
PostPosted: Jul.27.17 9:13 pm 
Offline
Олны Танил Гишvvн
Олны Танил Гишvvн
User avatar

Joined: Jul.30.06 7:33 am
Posts: 523
Location: Holland
Федерико Санаа Алдалтын Гүүрээр дамжин гяндан руу уруудан бууж ирээд Робертог хорьж буй өрөөний цоожийг онгойлгон орлоо. Роберто зэвүүцсэн өнгөөр
- Чи над руу эмч ирүүлнэ гэж амалсан гэв.
Тэр шалан дээр хана налан суужээ. Хугарсан хөл нь хавдаж хөхөрсөн харагдана. Хамар нь далийж. хоёр нүднийх нь доор бас хөхөрчээ.
- Хоол ундтай байгаадаа чи харин баяарлах ёстой гэж Федерико хэллээ.
- Чи яагаад ийм хатуу сэтгэлтэй болчихсон юм бэ?
- Хотын дарга цаазаар авахуулах гэж байгаа ялтанг асарч сувилах нь илүүц гэж үзсэн.
- Тэгвэл чи өөрөө юу гэж үзэж байна?
- Би чамайг буруугүй гэж бодож байгаа. Гэхдээ надад гэм буруугүй гэдгийг чинь хотын даргад харуулж итгүүлэх баримт нотолгоо алга. Энэ бичгийн хэлбэрийг таньж байна уу?
Тэр Робертод арслангийн амнаас авсан захидлыг өглөө.
- Үгүй.
- Oхин чинь гарын үсэг зурсан байна лээ.
- Охины маань оронд захиаг Элио бичсэн байж магадгүй .
- Элио гэнэ ээ?
- Бидний талбай дээрх үзүүлбэрт хэрэглэсэн чулууг зөөхөд тусалсан завьчин хүү.
Федерико тэр хүүг эрж хайхгүй уучилж боломгүй том алдаа гаргаснаа одоо л ойлголоо. Завьчин хүүг амархан олж чадах байсан. Түүний насны завьчин олон байдаггүй. Лена тэр хүүгийн гэрт эсвэл завинд нь нуугдсан байх. Охин эрдэнэсийг хадгалж байгаа гэдэгт тэр итгэлтэй байлаа. Түүнчлэн нэг эмгэн алмааз зарсан. Эмгэн богинохон улаан үстэй охинтой хамт байсан гэсэн. Тэр охин Лена байж таарна. Тэр хөгшин харин хэн байсныг мөрдөж олох хэрэгтэй.
- Юу бодож байгааг чинь мэдэж болох уу?
- Охин чинь өнөө өглөө хулгайлагдсан эрдэнэсээс нэг алмааз зарсан.
- Ингэх ямар ч боломжгүй.
- Тэр нэг эмгэнтэй хамт байсан. Бас үсээ богиносгож улаан болгосон байна.
- Энэ эндүүрэл байж таарна.
- Чиний Элио хэмээн нэрлээд байгаа хүү харин тэдэнтэй хамт байгаагүй гэсэн. Тэр магадгүй гадаа ажиглаад зогсож байсан биз.
Робертогийн хөх инээд нь хүрчээ.
- Чи ч юмыг нэвт шувт хардаг хүн шиг аашилж байх шив. Чи огт болоогүй зүйлсийг сэтгэлдээ ургуулан бодож хэрэгтэй холбох гэж оролдож байна. Чи гартаа байгаа эд мөрийн баримтыг түшиглэхгүй харин мөрөөдөлдөө автчихжээ. Чи үүнийгээ мөрдөн байцаалт гэж нэрлэж байгаа юм уу? Би чамайг ном бичиж байна гэж бодох нь байна. Чи энэ хүмүүс болон хэрэг явдал бүгд хоорондоо холбоотой гэдэгт итгэхийг хүссэн. Бодит байдлыг зөвхөн онолын талаас нь харж байгаа чи өөрөө өөрийгөө тэнэг байдалд оруулж байна. Намайг буруугүй, хэрэгт холбогдолгүй гэдэгт чи итгэсэн юм уу? Үнэнээр нь хэл дээ.
- Үгүй.
- Тэгвэл чи энд юугаа хийж байгаа юм бэ? Захианы талаар мэдээлэл цуглуулах гэсэн юм уу? Элио охинд минь захиа бичиж, хүргэж өгөхөд нь л тусалсан биз. Тэглээ гээд энэ хэрэгт ямар хамаатай юм бэ? Түүнийг бас энэ хэрэгт оролцуулж барих гэсэн юм уу?
- Тийм ээ, тэгэлгүй яахав гэж хэлчихээд Федерико хаалга руу алхтал Роберто гэнэт
- Хүлээж бай! Би хэргээ хүлээе гэлээ.
Буруутай гэдээг нь батлагдаагүй, бас хэрэг хийснээ хүлээгээгүй хэн нэгнийг шийтгэх гэж байгаа нь Федерикогийн сэтгэлийг маш их шаналгаж байжээ. Хэрэгтэн хэргээ хүлээчихвэл санаа нь бага ч гэсэн амрахсан.
- За эхэл.
- Хулгай хийснийхээ дараа би эрдэнэсийг хэн ч олохгүй найдвартай газар нуучихсан. Элиог тус болсных нь хариуд би талархсан сэтгэлээ илэрхийлж хүзүүний зүүлтнээс арван алмааз салган авч өгсөн. Хэрвээ чи Элиог тайван орхиж, намайг эндээс оргоход тусалбал чамд эрдэнэсийн талыг өгье.
- Чи яагаад ийм санал тавих болов?
- Би хэрвээ дүүжлүүлчихвэл тэр эрдэнэсээр яах юм бэ?
Шалтгаан нь ойлгомжтой байлаа.
- Эрдэнэсийн талыг надад яаж өгөх юм бэ?
- Бид хамтдаа нууц хонгилоор зугтана. Тэгээд шууд чамтай хамт эрдэнэс нуусан газар луугаа очоод чамд талыг нь өгнө. Тэндээс хоёулаа мөр мөрөө хөөцгөөе.
Федерико хэсэг эрэгцүүлж бодлоо. Эрдэнэсийн талыг авчихвал амьдралаа шинээр эхэлж чадна. Гэхдээ хамгаалалтын албанд одоо ч ажиллаж байгаа эцэг нь ажлаасаа халагдаж бас таамаглаж байгаагаар нь шоронд хоригдож таарна. Эх нь хүү маань хаана явж байгаа бол хэмээн шаналан зовж, харин өөрөө хийсэн хэргийнхээ горыг амсаж шөнө ч унтаж чадахгүй байнгын айдастай явах болно.
- Болж байна. Би саналыг чинь хүлээж авлаа. Хоёулаа шөнө дунд зугтацгаая.
Федерико бодлогоширсон хэвээрээ шоронгийн өрөөнөөс гарав. Робертог жаахан өрөвдөж байсан тэрбээр одоо түүнд уурлаж, зэвүүцэж байлаа. Тэр оргох гэж л өөрт нь ийм санал тавьсан байж магадгүй. Нөгөө талаар хүзүүний зүүлтийн талаар хэлсэн нь таарч байлаа. Элиод арван алмааз өгсөн нь үнэн бол бүх хэргийн гогцоо тайлагдсан гэсэн үг.
- Тусгай салааныхныг цуглуул хэмээн тэр эхний таарсан харуулд хэлэв.
Тэр оргох ажиллагааг нарийн төлөвлөхийг хүсжээ. Роберто өөрийг нь нуусан эрдэнэс рүү аваачих үед тусгай салааныхан ажиллагаанд оролцох хэрэгтэй. Федерико танхимд таарсан хоёр харуулд
- Бүгд хурлын танхим руу оч гэлээ.
Тэр төлөвлөгөөгөөнд саад учруулах ч юм уу эсвэл өөрчлөхөөс болгоомжилж хотын даргаас нуухаар шийджээ. Хамгаалалтын албаны зөвлөлийнхөн ч энэ талаар мэдэж болохгүй. Хэрэв эрдэнэсийг буцааж авчирч чадвал тэд тоглоомноос хасагдах нь ойлгомжтой.
- Хэдэн харуулаас гадна тусгай салааныхан цугларчихлаа гэж нэг хүн хэллээ.
Федерико хурлын өрөө рүү явлаа. Тэр Ленагийн шинэ төрхийн талаар сонинд мэдэгдэж хэвлүүлэхээ мартаж болохгүй, бас Элиогоос гадна нөгөө эмгэний тухай мэдээлэл нийтлүүлэх хэрэгтэй байв. Төлөвлөсөн ажиллагаа нь нурсан цагт тэднийг баривчлах бас нэг боломжтой байх ёстой билээ.

_________________
Sakura


Top
   
PostPosted: Jul.27.17 9:15 pm 
Offline
Олны Танил Гишvvн
Олны Танил Гишvvн
User avatar

Joined: Jul.30.06 7:33 am
Posts: 523
Location: Holland
mmiracle wrote:
Ашгүй өвөө нь ирлээ. 3 хоног хоцорч магадгүй юм гэж айлаа шүү ккк. Ийм сайхан хэнэггүй хүмүүс бас бхиймаа тээ.

Баярлалаа :cheerleader: :cheerleader:

хахахахаха. Тэгсэн бол зохиол дуусаа. ккккккк

_________________
Sakura


Top
   
PostPosted: Jul.27.17 9:48 pm 
Offline
Асуулт Самбарын Хvндэт Харуул
User avatar

Joined: Sep.21.09 1:02 pm
Posts: 6305
Location: Энд
Өө өвөөгийн Робертог оргуулах төлөвлөгөө нуран уналаа л даа. Роберто бас их тэнэг ээ. Үлийгээ хийж Элиогийн нэрийг хэлдэг бна аа. Дуугүй бж бгаал үхнэ биз хачин шд :frog:

Баярлалаа :wd: :wd:

_________________
:wink:


Top
   
PostPosted: Jul.27.17 11:24 pm 
Offline
Олны Танил Гишvvн
Олны Танил Гишvvн
User avatar

Joined: Jul.30.06 7:33 am
Posts: 523
Location: Holland
mmiracle wrote:
Өө өвөөгийн Робертог оргуулах төлөвлөгөө нуран уналаа л даа. Роберто бас их тэнэг ээ. Үлийгээ хийж Элиогийн нэрийг хэлдэг бна аа. Дуугүй бж бгаал үхнэ биз хачин шд :frog:

Баярлалаа :wd: :wd:


Attachments:
jerri.gif
jerri.gif [ 6.83 KiB | Viewed 227 times ]

_________________
Sakura
Top
   
Display posts from previous:  Sort by  
Post new topic  Reply to topic  [ 208 posts ]  Go to page Previous 13 4 5 6 7 8 Next

All times are UTC+09:00


Who is online

Users browsing this forum: No registered users and 2 guests


You cannot post new topics in this forum
You cannot reply to topics in this forum
You cannot edit your posts in this forum
You cannot delete your posts in this forum
You cannot post attachments in this forum

Search for:
Jump to:  

Copyright Asuult.NET © 2000-2015.
Administrative Contact: Khundaga Khurelbaatar [hundaga@hotmail.com]
Tel: 1-888-303-4927, Fax: 1-888-406-2264.
Powered by phpBB © 2000-2015 phpBB Group. Powered by phpBB® Forum Software © phpBB Limited