#AsuultSambar :

ASUULT.NET - МОНГОЛ УЛС МАНДАН БАДРАГ!
It is currently Jul.22.18 12:23 pm

All times are UTC+09:00




Post new topic  Reply to topic  [ 212 posts ]  Go to page 1 2 3 4 59 Next
Author Message
PostPosted: Jun.29.17 6:33 pm 
Offline
Эртний Эрдэнэ Гишvvн
Эртний Эрдэнэ Гишvvн
User avatar

Joined: Jul.30.06 7:33 am
Posts: 645
Location: Holland
Номоо блогтоо оруулж байгаа тул эндээс хаслаа.

http://translatebooks.ml/


Attachments:
Nieuwe bitmapafbeelding.jpg
Nieuwe bitmapafbeelding.jpg [ 30.15 KiB | Viewed 2073 times ]

_________________
Sakura


Last edited by naran1962 on Feb.04.18 11:39 pm, edited 2 times in total.
Top
   
PostPosted: Jun.29.17 6:48 pm 
Offline
Эртний Эрдэнэ Гишvvн
Эртний Эрдэнэ Гишvvн
User avatar

Joined: Jul.30.06 7:33 am
Posts: 645
Location: Holland
http://translatebooks.ml/

_________________
Sakura


Last edited by naran1962 on Feb.04.18 11:40 pm, edited 2 times in total.

Top
   
PostPosted: Jun.29.17 6:48 pm 
Offline
Эртний Эрдэнэ Гишvvн
Эртний Эрдэнэ Гишvvн
User avatar

Joined: Jul.30.06 7:33 am
Posts: 645
Location: Holland
http://translatebooks.ml/2018/02/03/bar ... ierde-mnh/

_________________
Sakura


Last edited by naran1962 on Feb.04.18 11:50 pm, edited 1 time in total.

Top
   
PostPosted: Jun.29.17 6:49 pm 
Offline
Эртний Эрдэнэ Гишvvн
Эртний Эрдэнэ Гишvvн
User avatar

Joined: Jul.30.06 7:33 am
Posts: 645
Location: Holland
http://translatebooks.ml/2018/02/03/bar ... ierde-mnh/

_________________
Sakura


Last edited by naran1962 on Feb.05.18 12:33 am, edited 1 time in total.

Top
   
PostPosted: Jun.29.17 9:59 pm 
Offline
Эртний Эрдэнэ Гишvvн
Эртний Эрдэнэ Гишvvн
User avatar

Joined: Jul.30.06 7:33 am
Posts: 645
Location: Holland
Дөрөв

Венецид дөхөж ирэхэд замын хөдөлгөөн эх захгүй, замбараагүй боллоо. Машинууд ямар ч дохио өгөлгүй чиглэлээ өөрчилж, мотоцикльтой хүмүүс авто машин, ачааны машинуудын хооронд асар өндөр хурдтай сүлжиж давхина. Роберто бүх цонхоо онгойлгосон тул хөгжим одоо гудамжинд хангинаж байлаа. Нарны шил зүүсэн тэрбээр зөрж өнгөрөх сайхан бүсгүйчүүд рүү харан дохиогоо дуугаргана.
- Дахиад вафль идэх үү?
- Үгүй, баярлалаа.
- Тэгвэл би бүгдийг нь идлээ шүү.
- Тэг тэг.
Лена бараг бүх амттаныг идсэн тул ходоод нь дүүрчээ. Тэгсэн ч тэр үлдсэн вафлиа үлдээхийг хүссэнгүй. Амттан идэх нь сэтгэл хөдлөлөө дарахад тусалж байлаа. Aав нь хүссэндээ өөрийг нь дагуулж яваагүй гэж бодохоор Ленагийн санаа их зовж байжээ. Тэр өөрийгөө буруутай гэж бодсондоо эсвэл түүнийг шахамдуулснаас өөрийг нь аялалд авч явсан гэж Лена бодож байлаа.
- Хоёулаа хэн нь чанга хэхрэхээ үзэх үү? гэж Роберто асуулаа.
Лена хоёр лаазтай кола онгойлгож тэд лаазаа нэг зэрэг тонгойлгон тэр дор нь хоосоллоо. Роберто хөгжмийн дууг багасгаад чанга хэхэрсэнд Ленагийнх арай сулхан дуугарав.
- Би яллаа. Гэхдээ чи сайн унгадаг юм байна лээ гэж Робертог хэлэхэд Ленагийн нүүр чавга шиг улайлаа. Дэндүү их чихэрлэг амттан идсэнээс тэрбээр заримдаа унгас алдаж байжээ. Хэдийгээр бүх цонх онгорхой байсан ч өндөг шиг үнэр амархан арилахгүй байв. Хэхрэх үед идсэн чихэр өгсөн аманд нь орж ирэхэд Лена буцааж залгилаа. Одоо аманд нь ходоодны хүчил амтагдана. Тэгтэл эцэг нь
- Бид бараг хүрээд ирлээ гэв.
Таван зуугаад метр яваад гол зам дууслаа. Тэд олон тооны автобус зогссон асар том талбай дээр хүрч ирэв. Олон машин дохиоллоо зэрэг хангинуулснаас чихийг нь бараг дүлийрүүлэх шахна. Олон машин дохиоллоо зэрэг хангинуулснаас чихийг нь бараг дүлийрүүлэх шахна. Роберто нэг кабрио унасан эмэгтэйг харснаа хөгжмөө улам чангалж нүдээ ирмэлээ. Hөгөө эмэгтэй Ленаг харах хүртлээ инээмсэглэсээр байв.
- Чи миний амжилтыг нураачихлаа гэж эцэг нь хэлэхэд Лена
- Үүнээс болоод та намайг дэргэдээ байлгах дургүй байдаг юм уу? гэж хэлэв. Түүнд маш гомдолтой санагдсан бололтой. Лена энэ бодлоосоо салах гэсэн мэт
- Тэнд нэг цагдаа байна гэлээ.
Цагдаагийн хэлснээр тэд талбайгаас гарч хажуугийн гудамжинд орж ирэв. Роберто машинаа цамхаг мэт өндөр гараажны хоёр давхарт тавилаа.
- Энд машинаа бүтэн долоо хоног тавихад үнэтэй биш үү?
- Долоо хоног оо?
- Энд зөвхөн хэдхэн хонох гэж ирдэггүй биз дээ? гэж Лена уурсангуй хэлснээ
- Бид энд нэг долоо хоног байх юм уу, үгүй юм уу? гэв.
- Өө... юу л даа. Тийм ээ, тэгэлгүй яахав.
Лена нулимсаа урсгачихгүйг хичээх зуур шоколадны хайлсан хэлтэрхий авч амандаа хийлээ. Тэр үүргэвчээ үүрч, хайрцагтай амьтнаа аван үг дуугүй хүн амьтан холхиж буй талбайг чиглэн алхав. Роберто аяны жижиг чемоданаа авчээ. Талбайн нэг зах нилээд өргөн усан сувагтай нийлжээ. Завины зогсоол дээр хэдэн Венеци хийцийн суман завь усан дээр хөвж харагдана.
- Нэгийг нь сонгоорой гэж аав нь хэллээ.
Завинууд аваарга том үхэр бууг санагдуулна. Өргөн гүнзгий хэсэгт нь улаан цэнхэр өнгийн дэрнүүд тавилжээ. Хоёр талын нарийхан үзүүрийг нь төмрөөр угалз гарган чимэглэсэн байв. Бүх завинуудыг хар өнгөөр будсан харагдана. Зогсоолын буланд нэг элэгдэж хуучирсан жижигхэн завь хөвж байлаа. Будаг нь бүр халцарчихсан, дэрнүүд нь гандаад шалчийчихсан ажээ. Арын өнцөг дээр зогсож байсан Ленагийн насны нэг хүү хэдэн жуулчдыг завинаас буухад тусалж харагдана. Тэр хар өмд, цагаан цэнхэр судалтай урт ханцуйтай цамц өмсжээ. Толгойдоо улаан туузаар ороосон бүрх малгай духдуулсан байв. Хөлдөө угласан цагаан өнгийн спорт гутал нь түүнд их зохисон харагдана. Харин бусад өмссөн хувцас нь завьтай нь адилхан гандаж хуучирсан, гутал нь бас бүр элэгдчихсэн ажээ. Хүүд харин бусад завины эздийг бодвол нэг л хүний анхаарлыг татах зүйл байлаа. Түүний нүдэнд хийж байгаа ажилдаа сэтгэл дүүрэн байгааг илтгэсэн бахархал гэрэлтэж, биеэ авж байгаа байдал нь их итгэл төгс харагдана. Хүү урагшаа бөхийн жуулчидтай салах ёс хийж байлаа. Лена аав руугаа хараад
- Энэ завийг авъя! гэв.
- Энэ завь чинь хуучин, тэгээд ч жижигхэн юм байна.
- Би сонгож болно гэсэн биз дээ.
Эцэг нь дургүйцлээ илэрхийлэн толгой сэгсэрлээ.
- Яагаад заавал энэ живчихэж мэдэхээр новш гэж?
- Энэ миний дугуйг санагдуулаад байна. Тэд завинд суулаа. Роберто
- Биднийг Сан Марко хүргээд өг гэв. Тэр энэ бохир завинд аль болохоор хүрэхгүйг хичээх мэт нуруугаа цэхлэн цэмцийж суулаа. Лена халтайсан дэрнүүд дээр хажуулдан хэвтээд хүүг завиа хэрхэн олсноос суллаж авахыг харав. Хүү завиа урт сэлүүрээр хүчтэй түлхлээ.
- Намайг Элио гэдэг хэмээн хүү өөрийгөө танилцууллаа.
- Хагас цагийн турш би та нарын завины залуурчин, мөн тайлбарлагчаар ажиллах болно. Бид одоо Рио Нуово суваг дээр байна. Энэ суваг Бачино ди Сан Маркод цутгадаг Канаал Грандтай нийлдэг. Тэнд бидний очих ёстой Сан Маркогийн талбай байдаг. Хажуу талд нь Шүүхийн ордон байгаа. Тэнд шүүх засаглалынхан сонгогдсон хугацаандаа ажлаа хийхээс гадна бас өөр олон төрлийн үйл ажиллагаа зохион байгуулдаг танхимууд байдаг. Сала дел Сенато-д дотоодын болон гадаад орнуудын улс төрийн талаар хэлэлцдэг. Сала дел Консиглио дэй Дийси-д хотын хамгаалалтын талаар маргацгааж байдаг гэсэн. Бас Сала дэй Трэ Капи гэдэг танхим бий. Тэнд Аравтын Шүүх гэмт хэрэгтнүүдийг шүүн хэлэлцдэг. Ордон Санаа алдалтын Гүүрээр гяндантай холбогддог. Энэ Санаа алдалтын Гүүр гэдэг нэр хаанаас үүдэлтэй гэдгийг та нар мэдээж сонирхож байгаа. Энэ жирийн нэг гүүр биш гэдгийг би та нарт хэлмээр байна. Энэ бол дээгүүрээ битүү хучигдсан бөгөөд зөвхөн хоёрхон цонхтой. Дахиж хэзээ ч нарны гэрэл харж чадахгүй болсон гэмт хэрэгтнүүдийг энэ гүүрээр авч явах үед гүн санаа алдацгаадаг байжээ. Сонирхолтой түүх байгаа биз дээ, тийм ээ?
Лена энэ завийг сонгосондоо хэдийн харамсаж эхлээд байлаа. Цээжилсэн зүйлээ ярьж байгаа энэ залуурчин хүү түүнд робот шиг санагдах болжээ. Аав нь бас нэг дэр авж хажуулж хэвтлээ. Тэр унтаад өглөө гэхэд Лена одоо огт гайхахгүй болжээ.
- Шүүх ордны дэргэд Сан Марко сүм байдаг. Тахилын гол ширээний ард гөлтгөнө дээр эрдэнийн чулуунууд шигтгэж чимэглэсэн гурамсан зураг бий. Эрдэнэсийн санд шашны холбогдолтой эд зүйлсээс гадна хэдэн саяар үнэлэгдэх гоё чимэглэлүүд байдаг.
Элио ар талд байсан модон бариулд урт сэлүүрээ бэхлээд завиа урагшаа чиглүүлэн сэлүүрдэнэ. Завины дайвалзах хөдөлгөөнд Ленагийн дотор муухайрч бөөлжис нь хүрсэн учраас тэр өндийж суулаа. Тэгээд бөөлжчихгүйн тулд урт амьсгаа авав.
- Хотын зүүн өмнөд хэсэгт Сант Эрасмо гэдэг олон сайхан эмэгтэйчүүд цугладаг цэцэрлэгт аарал байдаг. Харин тэнд ганцxан мөнгөтэй хүмүүсийг л оруулдаг. Наргианыг хөгжөөж байдаг хатагтай нар модон торхонд хийсэн усан үзэмний хонгорцгон дэээр бүжиглэцгээдэг юм. Тэндээс гарсан жимсний шүүс тусгай саванд урсаж ордог. Нэг цагийн үзүүлбэр нэг хүний хагас жилийн орлоготой тэнцдэг учраас мөнгийг тэр даруйдаа арлаас зайлуулж гаргадаг.
Лена Элиогийн ярьсан зүйлээс зөвхөн хагасыг нь л сонсжээ. Гэнэт царай нь цонхийж огиулж эхэлсэнд завины ирмэг дээр доошоо тонгойлоо. Бор өнгийн бөөлжис завины хажуу бөөрөн дээрээс ус руу урсан оров. Лена арайхийн амьсгаа автал ходоод нь дахиад базаллаа. Дахин хагас боловсорсон чихэр, амттан хоолойд нь тулсанд Лена одоо хахна гэхээс айв. Роберто түүний нуруун дээр зөөлхөн тогшиж өглөө. Лена аман дахиа нулимаад эргэж суув.
- Яаж байна?
Элио Ленад савтай ус өгсөнд амаа зайлаад
- Баярлалаа гэлээ. Тэгээд ноосон цамцаараа савыг арчаад эргүүлж өгөx гэтэл Элио
- Өөртөө үлдээ гэж хэлэв.
Лена савтай усаа барьсан хэвээр усан сувгийн эрэг дагуу барьсан байшингуудыг харлаа. Байшингийн хаалганууд усны дээр харагдана. Элио Ленагийн харцыг дагуулан харснаа
- Ар талд бас гудамж руу харсан өөр хаалга байдаг юм. Гэхдээ мэдээж бүх байшин адилхан биш. Зарим байшинд зөвхөн завиар л хүрч очно хэмээн тайлбарлав.
Лена толгой дохилоо. Элио өөрт нь уух юм өгсөн болохоор тэр одоо Ленад эелдэг санагдах болжээ. Түүнээс гадна хүү тайлбар хийж дууссан бололтой. Хааяа хаа нэгтээ харагдах барилга эсвэл сүмийн гонх, цамхгийг зааж өгөхөөс бусад үед тэр зорчигчдынхоо биеийг нь зөөлхөн илбэх хаврийн салхи болон үд дундын нарыг таалан суухыг харж явлаа. Тэднийг Бачино ди Сан Маркод хүрэх үед бие нь арай дээрдсэн Лена суудал дээрээ өндийж суув. Энэ бол хэдэн зуун завь хөлхсөн том усан мандал байлаа.
- Одоо бидний завь хэнд ч анзаарагдахгүй. Харин завины маань хувьд дотор байдаг сувгуудаар явахад сайн тал бий. Зарим нь бүр миний энэ жижиг завь ч орохооргүй нарийхан байдаг юм. Та нарт зөвлөхөд арын дүүргүүдээр битгий орж үзээрэй. Ихэнх гудамжнууд нь мухар. Тэнд хүмүүсийг дээрэмдээд суваг руу чулуудчихдаг юм. Зөвхөн жуулчид ч биш бас оршин суугчид нь гэсэн дээрэмдүүлдэг. Харуул хамгаалалт гэх юм юу ч байхгүй, ганцxан өөрөөс чинь шалтгаална. Ялангуяа тэр завь бэхэлдэг зогсоолын том багануудын хавьцаа бүр аюултай.
- Бид хүрэх газартаа дөхөж байна уу? хэмээн Лена асуулаа.
- Бид удахгүй эрэгт хүрнэ гэж хүү хэлээд
- Талбай руу орох хэсэг хоёр том боржин чулуун багана байгаа. Нэг дээр нь гэгээнтний хөшөө, харин нөгөө багана дээр хүрлээр цутгасан далавчтай арслан байдаг юм. Олны өмнө цаазлах үйл ажиллагааг тэр хоёр баганы дунд гүйцэтгэдэг учраас багануудыг заавал тойрч гараарай. Тэгэхгүй бол та нарт гай учрах болно гэв.
Лена ер нь гэр лүүгээ буцдаг ч юм билүү хэмээн тээнэгэлзлээ. Элио дахиад л нүдэнд нь өртсөн бүх зүйлийг тоочиж эхэлсэн нь түүнийг залхааж эхлэв. Завь эрэгт дөхөж ирэхэд баганууд улам том харагдсан ч Ленаг гайхшруулахаасаа өнгөрчээ. Эрэгт тулж ирэхэд Лена үүргэвчээ үүрэн хайрцагтай чулуу идэгчээ аван Элиогийн тусламжтай завинаас буулаа. Эцэг нь Элиотой тооцоо хийж байх үед Лена хоёр баганын хоорондуур гарчихав.
- Чи яагаад ингэж байгаа юм бэ? хэмээн Роберто асууснаа
- Одоо биднийг гай зовлон дагах болно гэхэд Лена
- Мухар сүсэг хэмээн хариулав.
- Хэрвээ бидний аялал бүтэлгүйтвэл энэ чиний буруу шүү.
Ленагийн үл тоомсорлосон хэнэггүй царайг ажсан Роберто мөн багануудын дундуур гараад инээмсэглэлээ. Эцэг нь охиноо гомдоохыг хүссэнгүй.
Талбайн орох хэсэгт тэлж татсан тааран дээр тосон будгаар зураг зурж байсан нэг зураач тавиурынхаа араас тэднийг ажиглан харж байлаа. Тэр сахлаа имэрснээ дэвтэртээ юм тэмдэглэж авав. Дараа нь тэр босож хамаг юмаа хураалаа. Лена нөгөө зураачийг тэдний араас явахыг анзаарсан ч ач холбогдол өгсөнгүй. Түүний анхаарлыг талбай дээр цугласан хэдэн мянган хүмүүс татжээ.

_________________
Sakura


Last edited by naran1962 on Jul.19.17 8:54 pm, edited 1 time in total.

Top
   
PostPosted: Jul.01.17 7:29 pm 
Offline
Эртний Эрдэнэ Гишvvн
Эртний Эрдэнэ Гишvvн
User avatar

Joined: Jul.30.06 7:33 am
Posts: 645
Location: Holland
ХЭДЭН ӨДӨР ӨӨР ХОТОД БАЙГАА БОЛОХООР НЭМЖ ПОСТ ОРУУЛСАНГҮЙ. МАРГААШ ОРОЙ ЭСВЭЛ НЭГ ДЭХ ӨДӨР ОРЧУУЛААД ОРУУЛНА АА.

_________________
Sakura


Top
   
PostPosted: Jul.03.17 9:45 pm 
Offline
Эртний Эрдэнэ Гишvvн
Эртний Эрдэнэ Гишvvн
User avatar

Joined: Jul.30.06 7:33 am
Posts: 645
Location: Holland
Тав


Лена гайхсан харцаар пиг дүүрэн хүнтэй талбайг харна. Тэдгээр хүмүүс ямар нэг зүйл хүлээж байгаа бололтой харагдана. Тэд түгшсэн байдалтай чимээгүй зогсож байсан учраас завин дээрээс анзаарагдаагүй ажээ. Лена
- Энд юу болоод байгаа юм бэ? хэмээн асуусанд эцэг нь
- Ёстой мэдэх юм алга. Хоёулаа талбайн зах руу явах хэрэгтэй. Хажуугийн гудамжинд бид хоол идэж чадна гэв.
Лена өлсөхгүй байлаа. Тэрбээр завинд байснаа бодвол бие нь дээрдсэн боловч ходоодонд нь шингээгүй чихэр амттан байсаар байгаа бололтой. Тэр дуртай дургүй чихэлдсэн хүмүүсийн дундуур аавынхаа араас дагалаа. Шивнэлдэж байсан хүмүүс тэвчээр нь барагдсан бололтой одоо хоорондоо ярилцацгааж байв. Роберто Лена хоёр талбайн голд ирээд хаашаа ч үгүй гацчихав. Энд зогсож байгаа маш олон хүмүүс тэдэнд зай тавьж өгсөнгүй.
- Бид уул нь талбайн захаар явах байсан юм хэмээн хэлээд Роберто
- Галереинуудын доор арай сийрэг харагдаж байна гэлээ.
- Хоёулаа буцдаг юм бил үү гэж Лена хэлээд эргэтэл нөгөө зураачтай харц тулгарчихав. Лена түүний хажуугаар зөрж өнгөрлөө. Жаахан цаашлаад тэд дахиад гацчихав.
- Энэ бүтэхгүй юм шиг байна. Бид хүлээх хэрэгтэй гэж Лена хэллээ. Одоо галереи доор ч хөдөлгөөнгүй болжээ. Роберто чемодан дээрээ гарч хүмүүсийг дээрээс нь хараад
- Хүмүүс наашаа нэмэгдэж ирсээр л байна гэв.
Ойролцоо зогсож байсан хүмүүс хоорондоо маргалдахыг Лена сонслоо.
- Би Пиетро Градениго болно гэж ээжтэйгээ мөрийцсөн.
- Чи мөрийгөө ээждээ алдсанаа хүлээх болж дээ. Андреа Дандолод илүү их боломж байгаа. Өнгөрсөн удаад тэр ганцxан оноогоор дутсан.
- Тэр чинь л байхгүй юу. Нэг удаа ялагдсан бол дандаа ялагдана гэсэн үг.
- Чи алдаж байна хэмээн гурав дахь этгээд ярианд оролцлоо.
- Дандоло Венецийн бүх компанийн хувьцаанаас эзэмшдэг. Хөлөг онгоцны зогсоолын томоохон хэсэг нь түүний гэр бүлийн өмч. Дотоодын болон гадаад худалдаа тэдний гарт байдаг. Бас загас агнуурын аж ахуй тэднээс хамааралтай. Тэр худалдааны үйл ажиллагааг таслан зогсоож чадна. Үүнээс гадна түүний аав маш том газар эзмшдэг гэдгийг мартаж болохгүй. Верона орчмын усан үзмийн талбайг тэр өв залгамжлан авна. Тэр сонгогдоно гэдэг нь хэдийн тодорхой болсон.
Ойролцоо зогсож байсан хүмүүс түүний хэлснийг зөвшөөрөн толгой дохилоо.
- Гэхдээ л тэр Дандоло чинь хожигдоно хэмээн эхний хүн хэлээд
- Хэдүүлээ мөрийцөх үү? гэв.
Тэднийг мөрийнд тавих мөнгөө тохирохоор ярилцаж байтал цугласан хүмүүс хөдөлгөөнд орж давалгаалах мэт болов. Шүүхийн ордны балкон дээр хоёр хүн гарч иржээ. Нэг нь ёслолын хувцастай, харин хоёр дахь нь жирийн хослол өмссөн харагдана.
- Хүндэт ноёд, хатагтай нар аа гэж чанга яригчаар хэлэх нь сонсогдлоо.
- Хотын зөвлөлийн сонгуулийн санал хураалт явагдсанаас хойш тав хоног дараа эцсийн шийдвэр гарлаа. Зөвлөлийн гучин гишүүн сугалаагаар сонгогдсон. Тэд дахин сугалж тоогоо ес хүртэл цөөрүүлжээ. Зөвлөлд санал оруулсан бусад дөчин гишүүд тоогоо арван хоёр хүртэл хорогдуулж шинээр сонгогдсон хорин таван гишүүнээс ес нь тунаж үлдсэн байна. Мөн хуучин дөчин таван зөвлөлийн гишүүдээс арван нэг нь үлдсэнээр одоо хотын зөвлөл нийт дөчин нэгэн гишүүний бүрэлдэхүүнтэй боллоо.
- Ямар гээчийн өвөрмөц сонгуулийн систем бэ хэмээн нэг хүн хэлтэл
- Энд чинь өвөрмөц гээд байх юм огт алга. Зөвлөлийн гишүүд хахууль авч хэнийг дэмжиж сонгохоо аль хэдийн шийдчихсэн байсан. Урьдчилан гаргасан арга хэмжээ сонгуулийн эцсийн дүнд ямар ч нөлөө үзүүлж чадахгүй гэж өөр нэг хүн хэлэв.
Лена хүмүүсийн яриаг анхааралтай сонсож зогстол хүмүүс ар нуруунаас нь түлхэж, хажуу талаас хайрцгийг хавчиж шахан урд нь байсан хүн өсгийгөөрөө хөлийнх нь хуруун дээр гишгэчихэв. Энэ бүхнээс дотор нь давчдсан Лена аав руугаа хартал тэр чемодан дээрээ хүмүүсийн толгой дээгүүр харсан хэвээрээ зогсож байлаа. Тэрбээр би бас үүргэвчээ буулгаад түүн шиг дээр нь зогсчихдог ч юм бил үү гэж бодов.
- Тэр хослол өмссөн хүн хэн бэ? гэж нэг хүн балкон руу заан хэллээ.
- Энэ Андреа Дандоло юм биш үү?
- Үгүй, тэр хамгаалалтын албаны тэргүүлэгч Федерико Бертолин байна. Тэр өмнөх хотын даргыг дайралтаас аварсныхаа дараа ордны хамгаалалтыг хариуцдаг болсон. Тэр шалтаг гарах бүрт л олны өмнө ил гарч ирдэг юм. Одоо харин нууц албаны ажилтнууд бидний дунд зогсоод яриаг маань сонсож байвал би лав гайхахгүй.
Хэдэн хүмүүс дээгүүр харан зогсох аав руу нь сэрэмжлэн харлаа. Ленагийн ар нуруунаас хүмүүс шахаж эхлэв. Бүр ар талд хүмүүс талбай руу орж ирэхээр түлхэлцэж байгаа бололтой. Роберто чемодан дээрээсээ унаад оронд нь зогсох гэсэн хүнийг хөөж байгаа харагдав.
- Би та нарын сэтгэлийг удаан догдлуулахгүй байхаар шийдлээ. Манай хотын зөвлөлийн шинэ даргаар... Андреа Дандоло сонгогдсон байна.
Хүмүүс алга ташиж, зарим нь исгэрч эхэллээ. Мөрийгөө алдсан хүмүүс халаасаа ухан мөнгө гаргаж байгаа харагдана. Балкон дээр зогсож байсан ёслолын хувцастай хүн улаан тансар хилэн малгай өмссөнд олон хүмүүс баяр хүргэн алга ташлаа.
- Тэр малгай ямар учиртай юм бэ? гэж Ленаг асуутал
- Тэр бол хүч чадал, эрх мэдлийн бэлэг тэмдэг байгаа юм гэж нэг хүн хүн аавынх нь оронд хариулав.
Гэнэт тэвэрч явсан хайрцагны ёроол шалчийж урагдах гэж байгааг Лена анзаараад хайрцгаа газар тавьж нээж харлаа. Чулуу иддэг амьтан хамаг биеэ хумиад өтгөндөө хутгалдчихсан хэвтэж байв. Хөөрхий амьтан хэт их айснаасаа болоод өтгөн шингэнээ гадагшлуулсан бололтой.
- Ноёд, хатагтай нар аа хэмээн чанга яригчаар дахин хэлэх сонсогдов. Энэ удаа шинээр сонгогдсон хотын дарга үг хэлж байлаа.
- Би ялалтаа тэмдэглэн та нарт зориулж том баярын цэнгээн зохион байгуулна. Галереи доор зургаан цагаас эхлээд хоол унд бэлэн байх болно. Тэгээд талбай дээр шөнийн турш бүжиглэцгээнэ.
Хүмүүс алга ташсаны дараа хотын дарга дотогшоо орчихов. Хүмүүс аажмаар тарж эхэллээ. Баярын хүлээн авалт хүртэл дахиад дөрвөн цагийн зай байжээ. Лена шалчийсан картонон хайрцгаа доороос нь хоёр гараараа дэмнэн өргөөд аавыгаа дагаж явлаа. Хэдэн гудамжаар сүлжиж явсны эцэст Роберто
- Тийшээ очъё! гэв. Кафены гадаах пиг дүүрэн хүнтэй талбай дээр хоёр хүн суудлаасаа өндийн босохыг хараад эцэг нь яаравчлан очиж ширээнд суув. Лена
- Бидэнд шинэ хайрцаг хэрэгтэй. Энэ хайрцаг доогуураа задрах нь хэмээн хэллээ.
Зөөгч эмэгтэй тэдний ширээнд дөхөж ирэхийг хараад Лена
- Би өлсөөгүй байна гэсэнд
- Одоохондоо тэгж санагдаж байгаа гэж эцэг нь хариу хэлэв.
Роберто хоолны цэснээс нилээд олон хоол захиалаад зөөгчөөс бас картонон хайрцаг асуулаа. Зөөгч эмэгтэйг гайхан харахад эцэг нь татгалзахын аргагүйгээр их эелдэгхэн инээмсэглэлээ. Лена энэ эмэгтэй удахгүй нилээн их халаасны мөнгөтэй болно гэдэгт итгэлтэй байв. Шинэ хайрцган дотор хийсэн чулуу идэгчээ Лена ширээн доор тавилаа. Лена хэдийгээр түүнд чулуу өгмөөр байсан ч түүний тачигнатал зажлах чимээ хүмүүсийн анхаарлыг татахаас болгоомжлон түр хүлээхээр шийдэв. Зөөгч тавиуртай буцаж ирээд ширээн дээр шоколадтай сүү, өндөгний хуймаг, шинэхэн гүзээлзгэнэ цөцгийтэй вафли печень, сагстай талхнаас гадна бас бус идэх юмнуудыг өрж тавилаа. Энэ бүгд багаар бодоход дөрвөн хүн идэж барахаар их ажээ. Лена хэт үрлэгэн байдалд дасаагүй билээ. Ээж нь бараг зоос болгоныг хоёр дахин эргүүлэх шахаж байж эцэст нь юм худалдаж авдаг ажээ.
- Хоолоо битгий хөргөчих гэж аав нь хэлээд хоолоо ховдоглон үмхэлж эхэллээ.Түүний ингэж их өлссөн байсанд Лена огт гайхсангүй. Тэр замын турш ердөө шоколадны хэдхэн хэлтэрхий идсэн юм чинь. Лена вафлиас ганцхан хазав. Тэгтэл xодоод нь базалж идсэн амттан хоолой руу нь өгсөж эхэлсэн тул тэр бөөлжчихгүйг хичээн байн байн хий залгиж сууснаа
- Би ариун цэврийн өрөө орох хэрэгтэй байна гэв.
Хоолны газраас холгүй нөгөө зураач сууж байхыг Лена олж харлаа. Тэр эргэн тойрноо ажиглаж байснаа дэвтэртээ тэмдэглэл хийх ажээ. Ханхар том биетэй хэдий ч өмссөн ноорхой хувцас нь түүнийг нэг л доожоогүй харагдуулна.
Лена ариун цэврийн өрөөнд урагш гүзээлзгэнэтэй вафли, мөн ходоодонд үлдсэн чихрээ бүгдийг нь огиулж гаргаад угаалгын тавиур луу очиж амаа сайн зайллаа. Аяншиж ядарснаас нүд нь улайчихжээ. Хэдийгээр тэр замд явж байх үедээ нойр нь хүрч байсан ч унтаж чадаагүй билээ. Лена элгээ тэврэн ширээ рүүгээ буцаж очвол эцэг нь
- Гайгүй болов уу? хэмээн асуулаа. Лена толгой сэгсрэв. Роберто
- Хэрвээ чамайг дургүйцэхгүй бол би ганцаараа явж буудал олъё. Чи намайг буцаж иртэл чи энд наранд сууж бай гэсэнд Лена
- Миний бие хамаагүй дээрдсэн хэмээн хурдан хэлэв.
Роберто зөөгч эмэгтэйг нүд ирмэн дуудаад тооцоогоо хийснээ гарт нь бас илүү мөнгө атгууллаа. Тэд хоорондоо ярилцаж байснаа хаягаа солилцох шиг болохыг харсан Лена хоолойгоо засаад ширээнээс босов. Тэр анч нохой шиг байхыг хүсээгүй боловч эцгийнх нь энэ шалиг зан түүнд огт таалагдсангүй. Ээж нь харин өөртэй нь тааралдсан эр хүнээ маш нухацтай судалж үзсэний эцэст ихэвчлэн болзоонд явдаггүй ажээ. Лена эцгийнхээ бусадтай ийм хурдан танилцаж амархан холбоо тогтоож байгаад дасах хэрэгтэй болсон ч түүний бодлоор эцэг нь өөрийн гэсэн бат бэх гэр бүлийн холбоотой болох яагаа ч үгүй бололтой. Тэр яагаад энэ олон жилийн турш ганцаараа байгаа юм бол? Магадгүй Ромд байгаа эрх мэдлийг гартаа авахыг эрмэлздэг Фортина эмээгийн түрэмгий зангаас болдог юм болов уу?
- Одоо жаахан хажуулчихвал болох гээд байна даа хэмээн аав нь хэлээд
- Өнгөрсөн хэд хоногт би зургаахан цаг унтсан. Одоо харин надад чулуун ор байсан ч хамаагүй санагдаж байна гэв.
Лена үүргэвчээ үүрэн хайрцагтай амьтнаа авлаа. Тэр ч гэсэн алдсан хүч тамираа сэлбэхийн тулд хэсэгхэн зуур унтахаас буцахгүй байжээ.
- Хоёулаа энэ хавьд буудал олохыг бодъё гэж Роберто хэлэв.
Тэд шатаа гантигаар хийсэн нэг буудалд орлоо. Хүлээн авах лангууны урд барагцаагаар арван тав орчим хүн зогсож байв.

_________________
Sakura


Top
   
PostPosted: Jul.03.17 9:47 pm 
Offline
Эртний Эрдэнэ Гишvvн
Эртний Эрдэнэ Гишvvн
User avatar

Joined: Jul.30.06 7:33 am
Posts: 645
Location: Holland
http://translatebooks.ml/2018/02/04/mnh5/

_________________
Sakura


Last edited by naran1962 on Feb.05.18 12:34 am, edited 1 time in total.

Top
   
PostPosted: Jul.03.17 9:48 pm 
Offline
Эртний Эрдэнэ Гишvvн
Эртний Эрдэнэ Гишvvн
User avatar

Joined: Jul.30.06 7:33 am
Posts: 645
Location: Holland
Чадвал өнөө орой энэ бүлгээ дуусгаад оруулна аа.

_________________
Sakura


Top
   
PostPosted: Jul.04.17 1:21 am 
Offline
Эртний Эрдэнэ Гишvvн
Эртний Эрдэнэ Гишvvн
User avatar

Joined: Jul.30.06 7:33 am
Posts: 645
Location: Holland
Тэднийг дараалалд зогссоор лангуунд хүрч очтол буудлын хүлээн авахын хүн
- Бүх өрөө дүүрчихсэн гэснээ
- Бүх буудлууд дүүрэн захиалгатай байгаа. Сонгуулийн үеэр Венецид хэдэн мянган хүмүүс ирдэг. Бид бүр хүмүүсийн хүсэлтээр угаалгын газар, агуулахдаа хүртэл орнууд байрлуулж тавьсан гэж хэлэв. Тэд буудлаас гарч ирсний дараа Лена
- Одоо яахав? гэж асуулаа.
- Хаа нэгтэй өрөө олдож л таарна. Тийм ч амархан бууж өгөхгүй шүү.
Ойролцоо байсан нэг буудал руу тэд эргэдэг хаалгаар нь дотогшоо оров. Тэнд бас л олон хүмүүс дараалалд зогсож харагдсанд Роберто лангуу руу шууд очоод сул өрөө байхгүй гэсэн хариу сонсон эргэж ирлээ. Хүмүүсийн дургүйцэн харах харцыг ажигласан эцэг нь
- Одоо ядаж л дарааллаас хоосон хөөгдөж гарна гэж санаа зовох хэрэггүй боллоо гэв.
Дараагийн буудал үүднийхээ гадна талд сул өрөө байхгүй гэж бичсэн самбар өлгөсөн байлаа. Буудлын дэргэд нэг өглөөний цайны хамт өрөө хөлсөлдөг байр харагдав. Гэвч тэнд бас л өрөө байсангүй. Лена анх удаагаа үүргэвч үүрсэндээ баярлаж байлаа. Эцэг нь чемоданаа хоёр гартаа байн байн сэлгэн өргөж явна. Тэр буудал болгонд ороод хөмхийгөө зуучихсан гарч ирж байв. Хамаг найдвараа алдaж эхэлсэн Лена гадаа гудамжинд хүлээж зогсоно.
Хэрвээ өнөөдрийн талбай дээр цугласан хүмүүс бүгд Венецид хоноглохоор болсон бол тэдэнд өрөө олдох боломж бараг байхгүй гэсэн үг.
- Дахиад л байхгүй гэнэ. Би хоёр дахин нугалж төлье гэсэн боловч тус болсонгүй хэмээн эцэг нь хэллээ.
- Магадгүй бид хотын төвөөс холхон хайсан нь дээр байх гэж Лена хэлэв.
Тэд олон гүүрээр гарч үзэмж муутай жижигхэн гудамжуудаар явлаа. Зарим гудамж усан сувагтай залгасан байсан тул тэд буцаж алхах хэрэг гарч байв. Хотын төвөөс холдож тусам гудамжнууд төөрч будилмаар улам ээдрээтэй болох ажээ. Энэ яг төөрдөг байшин шиг юм гэж Лена бодлоо.
Энэ алслагдсан дүүргүүдийн унтлагын өрөөнүүд их доор байрладаг ажээ. Байшингуудаас хүмүүс тэднийг их л сонирхсон байртай ажиглацгаана. Хотын энэ хэсэгт жуулчид бараг ирдэггүй бололтой. Тэд сохроор урагшаа явсаар байлаа.
- Бидний хаана байгааг та мэдэж байна уу? гэж Лена асуув. Роберто нэг ч хариу үг хэлсэнгүй хаягных нь будаг халцарч уншихад бэрх болсон нэг нурж унахаа шахсан буудал руу орлоо. Тэр энгийн үеэсээ илүүтэйгээр урт удаан аялал туулжээ. Лена цонхны шилэнд нүүрээ наан дотогшоо харлаа. Эцэг нь маргалдаж байгаа бололтой гар хуруугаа савчиж харагдана. Ленаг дотогшоо орох гэтэл эцэг нь хаалгаар шуртхийн гарч түүнийг ардаа орхин хэсэг алхлаа. Роберто
- Ёстой байж боломгүй юм гэж хэлснээ
- Тэр муу новш дөрвөн одтой буудлын үнээс 7 дахин их үнэ шаардаж байна. Тэгээд намайг өрөөг харъя гэсэн чинь тэнд ямар ч ор байдаггүй байна шүү гэлээ. Тэд бас нэг ядмагхан буудал руу хүрч очиход аавынх нь уур маш их хүрсэн байсан тул Лена түүнийг хаалганы өмнө саатуулж зогсоогоод
- Би орж асуусан нь дээр юм шиг байна гэлээ.
Үүдний нарийхан өрөө муухай үнэртэй ажээ. Ханын цаас чийгнээс болж энд тэндээ ховхорч хөндийрчээ. Нэг хөгшин нохой ойртон ирж Ленагийн барьсан хайрцгийг үнэртэхэд өөрөөсөө холдуулан түлхчихэв,
- Энд хүн байна уу?
Нэг хавтсан хаалга онгойж сахлаа хусаагүй нэг эр хазганан алхсаар ойртож ирээд нүдээ онийлгон Ленаг ширтлээ.
- За, юу гээв?
- Би өрөө хайж байна.
- Чи ганцаараа юм уу?
- Аав маань гадаа хүлээж байгаа.
- Тэгвэл энд өрөө байхгүй гэж хэлээд нөгөө эр Лена руу дахиж харсан ч үгүй нөгөө хаалгаар буцаад орчихов. Нохой Ленагийн гарыг долоож байснаа дахиад хайрцгийг үнэртсэнд Лена нохойг дахин холдуулж түлхээд хурдан гадагшаа гарлаа.
- Энд юу ч алга. Магадгүй дараагийн буудалд олдох биз гэж тэр хэлэв.
Тэд дахин хэдэн гудамжаар өнгөрч явсны эцэст цонхон дээрээ өрөө хөлслүүлнэ гэсэн зар бүхий нэг байшин оллоо.
- Хөшигнүүд нь хаалттай байна гэж аав нь хэлэхэд Лена хаалгыг нь түлхэж үзвэл цоожлоогүй байв.
- Би одоохон буцаад ирнэ гэж хэлээд Ленаг хэлэхэд Роберто
- Хүлээ. Энд өрөөнүүдийг цагаар хөлсөлдөг юм шиг байна гэлээ.
- Эмсийн хүрээлэн гэж үү?
- Тийм байх гэж би бодож байна.
Тэднийг цаашлан явах тусам орчны байдал улам өнгө үзэмжгүй бохир заваан болж байлаа. Эргэн тойрны байшингууд бүр өмхөрч мууджээ. Ихэнх байшингийн цонхнууд хагарчихсан байв. Хэд хэдэн байшингийн дээвэр нь цөмөрчээ. Хэдий тийм байсан ч дотор нь хүмүүс амьдарсаар байгаа ажээ. Тэр хоёрын араас хүмүүс ажиглан харсаар байлаа. Ядуусын хорооллын жижигхэн усан зогсоолын дэргэд нэг эмэгтэй ууттай хогоо ус руу шууд чулуудахыг Лена олж харав. Агаарт тогтсон хог хаягдлын үнэр орчин тойрондоо хоолой боогдмоор муухай үнэртэй манан суунаглуулна. Усны мандал дээр нэг ургаа мод шиг маш өндөр бүдүүн модон багана харагдав.
- Энэ юу юм бол? гэж Ленаг асуулаа.
- Хуучин усан зогсоолын үлдэгдэл байх гэж би бодож байна.
- Энэ магадгүй Элиогийн яриад байсан зогсоолын том багана гэдэг нь энэ байх. Хоёулаа эндээс хурдан буцъя гэж Лена сандран хэлэв.
Тэд заримдаа хүмүүсээс зам асууж явсаар хагас цагийн дараа хотын төвд эргэж ирлээ.
- Одоо бидэнд ганцxан арга байна. Бид ойролцоо байдаг хот руу машинаараа очиж буудал авах нь зүйтэй.
Сан Марко талбай дээр баярын цэнгээнд зориулсан бэлтгэл ажил ид ундарч байлаа. Галереи доор урт ширээ засжээ. Тэнд бас хөгжимчдөд зориулсан тавцан барьж байв. Ордны дээвэр дээр галт наадам хийхээр бүх зүйлээ хэдийн бэлэн болгожээ.
- Хоёулаа буудал хайхаа маргааш болвол яасан юм бэ? гэж Лена хэллээ.
- Тэгж болох л юм. Тэглээ гээд тэр чинь одоо бидэнд тус болохгүй шүү дээ.
- Бид шөнөжин баярын цэнгээнд оролцож болох юм биш үү? Ядарсан харагдах Роберто мушийн инээмсэглэв.
- Чи намайг алмаар байна уу? Надад одоо хөл дээрээ ч зогсох тэнхэл алга.
Тэд усан зогсоолын бандан сандал дээр очиж суулаа.
- Би одоо шууд явах хэрэггүй байх. Хоёулаа энэ орчныг жаахан харж баясаад авъя гэж хэлснээ Роберто сандал дээр хажуулж хэвтээд нүдээ анив.
- Жаахан амраад ав гэж хэлээд Лена аавынхаа чемодан дээр үүргэвчээ давхарлан дээр нь хөлөө тавилаа. Тэгээд нарны шилээ үл ялиг дээшлүүлэн засав. Усны мандал дээр туссан жаргаж буй нарны туяа нүд сохлом хурц гэрэлтэнэ. Лена усан дээр хөвж яваа Элиогийн завийг олж харлаа. Тэр бусад завинуудаас бага зэрэг зайтай хөвж явна.
Маргааш Лена сүмд очиж эрдэнийн чулуунууд шигтгэж хийсэн гурамсан зургийг үзэхийг хүсэж байлаа. Бас жижиг гудамжнуудад байдаг дэлгүүрээр орно. Нүүрний баг дуурайлган хийсэн ээмэгнүүд өлгөсөн шилэн хоргонуудыг очиж харна. Венеци хот жил бүр зохион байгуулдаг багт наадмаараа алдартай гэдгийг Лена сайн мэддэг байжээ. Тэр үед хүн бүр багт наадмын хувцас өмсцгөөдөг. Энэ хот баяр наадмыг зохион байгуулах тал дээр маш баялаг уламжлалтай. Тийм учраас өнөө орой энд үлдэж чадахгүй нь гэж бодсон Ленад маш харамсалтай санагджээ.
Лена суудлаа бага зэрэг засаад нүдээ анилаа. Ээж нь одоо яаж байгаа бол? Өвдөг нь гайгүй болсон болов уу? Түүнийг гэнэт шөнөөр зугтсаныг эмээ өвөө нь мэдээд яасан бол? Тэд аяллаас буцаж очсоных нь дараа түүнийг шийтгэх байх даа? Ленад замд гараад хэдийн долоо хоночихсон юм шиг санагдана. Тэр өнөөдөр сургуулийн жирийн нэг өдөрт тохиолддог зүйлээс илүү их юм туулж өнгөрүүлжээ.
Лена чулуу иддэг амьтантай хайрцгаа өөр лүүгээ ойртуулан дээр нь тохойлдов. Тэр толгойгоо урагшаа бөхийлгөлөө.

_________________
Sakura


Top
   
PostPosted: Jul.04.17 7:42 am 
Offline
Эртний Эрдэнэ Гишvvн
Эртний Эрдэнэ Гишvvн
User avatar

Joined: Jul.30.06 7:33 am
Posts: 645
Location: Holland
Зургаа

Тасxийсэн чанга дуунд Лена цочин сэрлээ. Талбай дээр хөгжим хангинана. Бандан сандлын ойролцоо нэр эр ус руу сарьж байлаа. Гудамжны Гэрэлтүүлэг бүгд асжээ. Дахиад тасxийсэн чимээ гарлаа. Толгой дээр нь галт наадмын улаан ногоон гэрэл солонгорон гэрэлтэв.
- Галт наадам! Лена өндийж босоод эргэн тойрноо гайхан харлаа. Дэргэд нь байсан бандан сандал дээр аав нь нүдээ бүлтийлгэчихсэн хэвтэж байв. Роберто
- Бид гурваас илүү цаг унтсан юм шиг байна гэж хэллээ.
Хөл дороо тавьсан ачаа нь хөдөлсөн шинжгүй, амьтан хийсэн хайрцаг бас дэргэд нь тавиастай хэвээрээ байв. Усан дээр тоо томшгүй олон завь хөвж харагдана. Хүмүүс галт наадмыг холоос харахаар шийдсэн бололтой. Тэдний толгой дээр дахин нэг удаа тасxийсэн дуу гарч мөнгөлөг гэрэл анивчснаа усны мандал дээр туссан галт наадмын гэрэл нүд гялбам туяарч ойр хавийг нь тод гэрэлтүүлэв.
- Ямар гоё харагдаж байна аа гэж Лена хэлээд санаа алдав.
Айж түгшин гаслах дуу гарлаа. Лена хайрцгийг онгойлгон байдгаараа чичирч байгаа амьтан дээр гараа тавин тайвшруулсан үг хэлэв. Тэр амьтнаас аймшигтай үнэр гарч байлаа. Ленагийн ээж энэ амьтныг гэрээсээ даруйхан зайлуулахыг хүссэн. Одоо харвал түүний зөв байжээ. Гэрлээс айдаг, харанхуйд хамаг юмыг эвдэж сүйтгэн идчихдэг, тэгснээ хамаг биеэ хураан өтгөнөө гадагшуулдаг ийм амьтныг яах байсан гэж? Өвөө хаа нэгтээ газар дороос эсвэл агуйд ч юм уу энэ амьтны амьдардаг газраас олж барьж авсан байх.
Дараалан буудах галт наадмын чанга дуунд Лена ахин дахин цочиж байлаа. Олон өнгийн гэрэл тэнгэрт солонгорон харагдана. Лена ур;д өмнө нь олон удаа харж байсан ч Хотын ордны дээвэр, бас галереи, сүмийн балкон дээрээс буудаж байгаа шиг асар том галт наадмыг харж байсангүй.
- Хоёулаа машин руу хүргэж өгөх завь олох хэрэгтэй байна гэж Робертог хэлэхэд
- Хоёулаа талбай дээр ахиад жаахан байя л даа гэж Лена зөрүүдлэн хэлэв.
Нэг удаа барагцаалбал хориод галт сум харваж байлаа. Могой шиг гялалзсан цагаан зурваснууд дээшээ цойлон ниснэ. Галт наадмын гэрэлд байшин барилгууд нүргэлэн нүд гялбам харагдаж байлаа. Хүмүүс хэсэгхэн зуур чимээгүй зогсож байснаа алга ташин уухайлна.
- Арван минутаас хэтрэхгүй шүү гэж Роберто хэллээ.
Лена хайрцгаа таглан үүргэвчээ үүрэв. Талбай дээр гишгэх зайгүй болжээ.
- Биенээсээ холдохгүй ойрхон байна шүү гэж аав нь анхааруулан хэлэв.
Лена эцгийнхээ араас даган галереи доогуур явлаа. Хүмүүс тал бүрээс нь шахаж түлхэнэ, Урт ширээнүүд дээр тавганд далайн дун, эмгэн хумс, хавч, шарсан загас овоолон тавьжээ. Энд бас хясаа, артишёк цэцэгний хонгорцог дүүрэн хийсэн шилэн савнууд харагдана. Цагираглуулж хэрчсэн сонгинотой жигнэсэн тугалын элэг, шарсан жараахайгаар хачирласан гоймон хорхой хөдлөм сайхан үнэртэж байлаа. Багануудын дэргэд гоожууртай дарсны торхнууд өрж тавьжээ.
- Бид юм идэх хэрэгтэй биз дээ? Яагаад эндээс идэж болохгүй гэж? хэмээн Лена асуулаа.
- Чиний зөв. Тэнд суудал байна, хурдлаарай.
Лена хайрцгаа хөл нь догонцсон ширээний доор тавиад эвхдэг модон сандал дээр суулаа. Ихэнх хүмүүс гартаа картонон таваг барин босоогоороо идэцгээж байв.
- Би явж идэх юм аваад ирье гэж аав нь хэллээ.
Үйрүүлсэн Пармезаны бяслагтай шөл, хэрчсэн яншуй сармис тостой цагаан загас,сонгино алимны хүчил лаврын навчаар амталсан сардин загас гээд Роберто төрөл бүрийн хоолноос гэдсээ дүүртэл идэв. Ходоод нь идсэн хоолыг нь ямар ч эсэргүүцэлгүй дуртайяа хүлээн авч байсанд Лена их урамтай байлаа.
Гэнэт галереин баганыг түшээд зогсож байсан нэг эр өөрийг нь ажиглаад байгааг Лена анзаарангуутаа маш их цочирдов. Тэрбээр бавайсан өтгөн сахалтай, тосолсон үсээ хойш нь самнажээ. Тэр эр ямар ч өө сэвгүй тас хар хослол, гялтганасан гурал өмсөж, эрвээхэй зангиа зүүсэн харагдана. Ленагийн сандарсан харцтай тулгарангуут тэрбээр харцаа хурдхан бурууллаа. Тэр эрийг Лена хаа нэгтээ харсан санагдавч санаж чадсангүй.
- Яасан бэ?
- Яагаа ч үгүй гэж Лена аавдаа хариуллаа.
- Чи хаашаа хараад байсан бэ?
- Нэг эрэгтэй хүн гэж хэлээд Лена нөгөө хүнийг аавдаа зааж өгөх гэтэл алга болчихсон байв. Роберто хуванцар аягануудад дарс хийж авчирчээ. Лена үнэртэж үзснээ ярвайлаа.
- Чи дарс ууж байгаагүй юм уу? Лена толгой сэгсэрлээ.
- Кармен мэдээж үүнийг зөвшөөрөхгүй л дээ гэж хэлээд Роберто инээмсэглэн
- Чиний анх удаа дарс ууж байгааг тэмдэглэж хундагаа өргөх үү? гэв.Тэд аягатай дарсаа өргөлөө.
- Бас аян замынхаа төлөө хэмээн Роберто нэмж хэлэв. Тэд аягануудаа тулгалаа. Дарс усан үзмийн шүүстэй төстэй ч уусны дараа аманд нь нэг өвөрмөц амт амтагдана.
- Амттай байна уу?
- Ууж болмоор л юм байна.

_________________
Sakura


Top
   
PostPosted: Jul.06.17 8:43 pm 
Offline
Давамгайлагч Гишvvн
Давамгайлагч Гишvvн

Joined: Feb.27.13 5:20 pm
Posts: 884
Баярлалаа.Оруулаад байдаг юм шүү.

_________________
Х Ү С


Top
   
PostPosted: Jul.06.17 9:25 pm 
Offline
Эртний Эрдэнэ Гишvvн
Эртний Эрдэнэ Гишvvн
User avatar

Joined: Jul.30.06 7:33 am
Posts: 645
Location: Holland
Арван таван минутын дараа галереин доорхи гэрлүүд бүдгэрлээ. Байшингуудын дээврийн оройгоос талбай дээрх хүмүүс рүү улаан, ногоон, хөх шар өнгийн солонгорсон гэрэл тусгажээ. Тавцан дээр хөгжимчид байраа эзлэн бүжгийн аялгуу тоглоход бүгд бүжиглэж эхлэв. Дуучны хоолойг цангинах үед дотрыг нь гижигдэх мэт сонин мэдрэмж Ленад төрлөө. Талбайд тусгасан гэрэл хөгжмийн хэмнэлээр асаж унтарч байв. Лена урьд өмнө нь хүмүүсийн ингэж сэтгэл догдлом бүжиглэж байхыг харж байгаагүй ажээ. Энгэр нь гүн ухлаадастай, нуруу нь ил гарсан даашинзтай бүсгүйчүүд энгэрээ задгайлж цамцныхаа дээд товчнуудыг тайлсан эрчүүдийг уриалан дуудна. Галереин доор залуухан хосууд үнсэлдэн зогсоцгооно. Одоо хэн ч хоолонд анхаарал хандуулахаа больж харин торхтой дарс руу цуварцгааж байлаа. Солонгорон тусах олон өнгийн гэрэл, хөгжмийн аялгуу хоёр орчноо илбэдэх мэт байдлыг нүд ирмэхийн зуур өөрчилжээ.
- Хоёулаа явъя даа! гэж Лена чимээ шуугианыг давж дуугарах санаатай чанга орилон хэлэхэд Роберто
- Эндээ хүлээж бай. Би дахиад дарс аваад ирье гэлээ.
Эцэг нь буцаж иртлээ бараг арваад минут болов. Аягатай дарсаа хэдийн хоосолсон тэрбээр
- Би явж бүжиглэмээр байна. Чи ачаагаа хараад байж бай хэмээн Ленад хэлээд хүмүүсийн дундуур шурган алга боллоо. Лена сандал дээр гарч эцгийнхээ араас харуулдан харвал тэр нэг эмэгтэй хүнтэй ярилцаад зогсож байв. Тэр эмэгтэй үд дундын үед тэдний хоол идсэн кафены зөөгч мөн болохыг Лена таниад зэвүү нь хүрч аягатай дарсаа хоослон уув. Ажлын дүрэмт хувцас өмссөн хэдэн хүмүүс галереин доорхи ширээ сандлуудыг хоолтой хамт зайлуулан авч явлаа. Чөлөөлсөн газар хэдэн дарстай торх тавьсан тэргэнцэрүүд авчирж тавьжээ. Лена ачаануудаа хана түшүүлж тавиад аягандаа дарс дүүргэн буцаж чемодан дээрээ сандайлан суув. Хэдэн хүүхэд дарстай торхны хооронд нуугдаж тоглож байгаа харагдана. Ленагийн үеийн бололтой хэдэн хөвгүүд багана налж зогсоод хоорондоо ярилцаж байлаа. Тэдний нэг Ленад ойртон ирээд
- Чи бүжиглэмээр байна уу? гэж асуув. Лена тэнэгдүү царай гарган ойлгохгүй байгаа мэт дүр эсгэн дохиж зангасанд хүү найз нар луугаа буцаад явлаа. Тэгсэн ч нөгөө хүү Лена руу харсаар байв. Лена аавыгаа дахиад буцаж иртэл гурван аяга дарс уужээ.
- Одоо чиний бүжиглэх ээлж хэмээн хэлэх аав нь ядарсан гэхээргүй харин ч бүр сэтгэл нь хөөрчихсөн, хөгжилтэй харагдах ажээ.
- Би бүжиглэмээргүй байна гэж Лена уцаарлан хэлэв.
- Тэгвэл ачаагаа хараад байж бай хэмээн хэлээд Роберто дахиад хүмүүсийн дундуур орон алга боллоо. Лена чемодан дээр гарч зогсов. Хөгжмийн хамтлаг удаан хэмнэлтэй хөгжим тоглоно. Хүмүүс хоорондоо шүргэлцэн түлхэлдэж харагдана. Лена эцгээ олж харж чадсангүй. Тэр одоо эргэлзээгүй хаа нэгтээ нөгөө зөөгч эмэгтэйг илж таалаад зогсож байгаа байлгүй гэж бодоод Лена аягаа дахиад дарсаар дүүргэлээ. Тэрбээр хичнээн их дарс ууснаас ч мэдэхээ байжээ. Тэгээд нөгөө ойрхон зогсож байсан хүү рүү дохивол хүү тэр дэргэд нь дороо хүрч ирэв.
- Хоёулаа бүжиглэх үү?
- Би чамайг италиар ярьдаггүй гэж бодсон юм сан. Чамайг хэн гэдэг юм бэ? хэмээн хүү асуув.
Лена хариу үг хэлсэнгүй хүүг шууд тэвэрлээ. Хөвгүүд шүгэлдэн бүдүүлгээр элэглэж эхлэв. Ленагийн толгой эргэсэнд тэрбээр хүүгээс зуурлаа. Хурдан хэмнэлтэй хөгжмийн ая тоглож эхлэхэд Лена хүүгээс хөндийрч чемодан дээрээ лагxийн суув. Нөгөө хүү найзууд руугаа буцаж очих уу эсвэл дэргэд нь үлдэх үү гэдгээ мэдэхгүй байгаа бололтой. Лена инээлээ. Яагаад инээгээд байгаагаа ч тэр мэдэхгүй байв. Гэнэт бүх зүйл хөгжилтэй сайхан санагдаж эхэлжээ. Лена элгээ тэврэн хөхрөв. Хүү найз нар луугаа дохисонд тэд Ленагийн дэргэд ирж өөрсдийгөө танилцууллаа. Яагаад ч юм тэднийг нэрээ хэлэх бүрт тэр найтаалгана. Тэгснээ Лена
- Намайг эхэлж барьж чадсан нь үнсэж болно хэмээн чанга хэллээ.
Хүү тэр дороо Ленагийн гарнаас барив.
- Чи яллаа гэж Ленаг хэлэхэд хүү түүнийг ичингүйрсэн харцаар харлаа. Хөвгүүд хүүг зоригжуулсан боловч тэр зүрхэлсэнгүй. Найзууд нь хүүг барьж аван толгойг нь Лена руу ойртуулав. Тэр тавиулахыг оролдон ноцолдоно.
- Бүгдээрээ бүжиглэцгээе хэмээн Лена чанга орилов.
Хөвгүүд одоо найзтайгаа ноцолдохоо болин дарстай торхнуудын дунд байсан зайнд Ленаг дагалдан хөгжмийн хэмнэлийг даган бүжиглэцгээж эхэллээ. Лена урьд өмнө нь ийм эрх чөлөөг бараг мэдэрч байсангүй. Тэр уул нь хүмүүсийн дэргэд барагтай бүжиглэдэггүй боловч уусан дарс нь зоригтой болгосон бололтой. Хэрвээ хэн нэгэн түүнийг дарстай торхыг өргө гэвэл тэр үүнийг хийхэд бэлэн байв. Бүх юм маш хялбархан юм шиг санагдана. Тэр заримдаа хана налуулан тавьсан ачаа руугаа хяламхийн харж байлаа. Хөгжмийн аялгуу хүмүүсийг зогсоо зайгүй ташуурдах мэт доргион хөгжөөж хөдөлгөөнгүй зогсохын аргагүй болгоно. Лена уцаарлаж уурлахаа больжээ. Нэг хүү түүнд аягатай дарс өгсөнд тэр хэдхэн балгаж хоослоод хуванцар аягыг базан мөрөө давуулан шидчихэв. Хөвгүүд инээлдэн бүгд Ленаг дуурайн аягаа шидлээ.
- Намайг эхэлж барьсан нь үнсэж болно шүү хэмээн Лена дахиж хашгиран хэлээд торхнуудыг сүлжин гүйлээ. Хөвгүүд араас нь гүйлдэв. Лена бүдэрч урагшаа тэрий хадан унахдаа толгойгоороо юм мөргөчихөв. Уруулнаас нь цус гарлаа. Ленаг өндийлгөж босгосон хөвгүүн түүнийг үнсэж зүрхэлсэнгүй. Ленагийн толгой эргэн гуйвахад нэг хүн түшиж авлаа.
- Энд юу болоод байна аа? Халууцаж хөлөрсөн эцэг нь Ленагийн өмнө зогсож байв.
- Би бүдрээд уначихсан.
Робертог харсан хөвгүүд арилаад өгчээ.
- Чи яагаад энд байж байдаг билээ? Чи уул нь ачаагаа хараад байж байх ёстой биз дээ? Ачаагаа хаана тавьсан юм бэ?
- Хана түшүүлж тавьсан.
- Хаана?
Лена чемодан, үүргэвчээ орхисон газар луу харлаа. Тэнд ганцxан хайрцаг байхыг хараад толгой нь эргэхээ хэдийн больсон Лена эргэн тойрноо харав.
- Дөнгөж саяхан тэнд байсан шүү дээ.
- Гэхдээ одоо алга гэж Роберто уурсан хэллээ.
- Би ч гэсэн жаахан хөгжилдмөөр байсан юм. Таныг тэр зөөгч эмэгтэйтэй маяглаж байхад би ч гэсэн...
- Би тэр эмэгтэйтэй унтах газар олохыг хичээж ярилцаж байсан гэж эцэг нь бүдүүлгээр яриаг нь таслан хэлээд
- Гэтэл чи юу хийж байгаа чинь энэ вэ? Согттолоо ууж, ачаагаа алдчихсан байдаг. Энэ талаар ээжид чинь хэлвэл...
- Тэгвэл би тантай дахиж хэзээ ч аялалд явж чадахгүй болно гэж Лена өлгөж аван хэлэв.
- Тэр ямар ч тайлбар хүлээж авахгүй. Одоо хэн нь тэнэг зүйл хийсэн...
- Би гэж Лена орилон
- Би тэр тэнэг чинь байна гэлээ.
Тэд бие биенээ дайсагнасан харцаар харав.
- Аялал дууссан. Маргааш би чамайг гэрт чинь хүргэж өгнө.
Лена уйлахаа барьж чадахгүй болтлоо уурлажээ. Дахиад дотор нь муухайрч эхэлсэнд тэрбээр толгойгоо барин хананд наалдан зогслоо. Нүдээ аниад хэдэн удаа амьсгалаа гүн авсан ч тус болсонгүй. Ходоод нь хүчтэй базалж огиулж эхэлсэнд тэр урагшаа тонгойн уусан дарс, идсэн хоолоо гаргачихав. Бөөлжис гутал, өмднийх нь шуумган дээр үсэрч наалджээ.
- Яаж байна? гэж аав нь асуух үед хэдийн уурлахаа больсон бололтой сонсогдов.
- Ойр хавьд ус байгаа болов уу? гэж Роберто нэг хатагтайгаас асуулаа.
- Зүүн талын гудамж руу орвол нэг жижигхэн талбайд хүрнэ. Тэнд усан оргилуур байгаа.
Тэр хатагтайд талархсанаа хэлээд Ленаг дэмнэхэд
- Хайрцгаа гэж охин нь хэллээ.
Роберто газраас хайрцгийг шүүрч авахдаа
- Тэд уул нь энэ амьтныг аваад бидний ачааг үлдээх ёстой байсан юм гэв.
Лена дахиад урагшаа тонгойход эцэг нь хажуугаас нь түшлээ. Ходоодонд үлдсэн хоол унд улаан хоолойгоор нь өгсөн гарлаа. Урьд өмнө нь хэзээ ч итгэтлээ дотор нь муухайрч байсангүй. Хамаг тамир нь барагджээ. Аав нь түүнийг дэмнэн хөл дээр нь зогсоож байв.
- Би чамд дарс амсуулах хэрэггүй байжээ. Алив хоёулаа тэр усан оргилуур луу явцгаая.
Нүд нь бүрэлзэж байсан Лена аавтайгаа хамт Сан Марко талбайг орхин явлаа.

_________________
Sakura


Top
   
PostPosted: Jul.09.17 7:28 pm 
Offline
Эртний Эрдэнэ Гишvvн
Эртний Эрдэнэ Гишvvн
User avatar

Joined: Jul.30.06 7:33 am
Posts: 645
Location: Holland
Долоо

Усан оргилуур зах нь усан сувагтай хиллэсэн нэг жижигхэн талбайн дунд байлаа. Лена уснаас уухаар усан оргилуурын хашлага дээр тонгойв.
- Чи арай галзуурчихаагүй биз! хэмээн эцэг нь хэлээд
- Наад усанд чинь дүүрэн бактери байгаа. Чи ганцxан оргилуураас гоожиж байгаа уснаас балгаж амаа л зайлахад болно гэлээ.
Эцэг нь юмыг их амархан ярих ажээ, Цацран урсаж байгаа усанд хүрэхийн тулд тэр биеэрээ бүр урагшаа болон улам сайн тонгойх хэрэгтэй байлаа. Лена усан санд унах шахав.
- Би чамайг сайн барьж байя гэснээ Роберто ард нь зогсоод өмднийх нь бүснээс зуурлаа. Лена дахин урагшаа тонгойн нүүрээ усанд булхав.
- Одоо яаж байна?
- Өө, арай дээрдлээ хэмээн Лена эцгийгээ хуурлаа. Нүд нь бүрэлзэн газар дайвалзаж, хөл дээрээ тогтоход хэцүү байсан тул Лена хашлаганы ирмэг дээр суугаад санаа алдав.
- Би талбай руу буцаж явлаа.
- Нөгөө зөөгч рүү юү?
- Өнөө шөнө бид тэднийд хонож болох эсэхийг асуух хэрэгтэй байна.
- Тэг дээ.
Роберто харанхуй гудамж руу орон харагдахаа болилоо. Лена гутлаа тайлж усаар зайлж цэвэрлэв. Дараа нь нүцгэн хөлөө усан сан руу дүрснээ босож зогсвол ус өвдгөөр нь татаж байлаа. Өмднийхөө бохирдсон шуумгийг цэвэрлэхээр тэрбээр нааш цааш алхав. Усан сангийн ёроолд зоосон мөнгөнүүд харагдсанд Лена тонгойн хэдэн зоос атгаж авлаа. Ихэнх нь үнэ цэнэ хүрэхгүй гадаадын мөнгөн зоос байх ажээ. Зооснуудыг ус руу буцааж чулуудах үед хажуугаар нь өнгөрч явсан нэг хүн түүнийг дуудлаа. Лена инээд алдсанаа хашлага даван усан сангаас гарав. Усанд норсон хөл, тавхай нь даарч байсан ч харин толгой нь хамаагүй сэргэсэн байжээ.
Гэнэт хайрцаг доргин хөдлөхөд Ленаг гайхан харахын завдалгүй чулуу идэгч маань өнхрөн гарч ирлээ. Лена сандарсандаа нөгөө амьтныхаа шилэн хүзүүн дээрээс базаж авав. Энд усан оргилуурын дэргэдэх гэрэлтүүлгийг асаагаагүй байжээ. Дээвэр дээрээс тусах гэрэл гудамжны хэсэгхэн газрыг л гэрэлтүүлнэ. Тиймээс энд зарим хэсэгт хурц гэрэлтэй байхад харин зарим газар нүх шиг харанхуй байлаа. Хайрцагнаас мултарч гарсан амьтан Ленагийн санааг зовоож эхлэв. Лена гараа сунган өмхий үнэртэй амьтнаа усан санд дүрлээ. Нөгөө амьтанг эсэргүүцэж ноцолдох байх гэж бодтол жаахан хүржигнэж дуугарахаас хэтэрсэнгүй. Лена амьтныхаа үс ноосыг угааж, хатаж наалдсан баасыг арилгаад чихнийх нь ард маажсанд зогисох мэт дуу гаргав.
- Чамайг инээж чаддаг гэж бодсонгүй шүү хэмээн Лена хэлээд
зогисуулсаар байгаа чулуу идэгчийн бүх биеийг иллээ. Сул унжсан тавхайных нь уланд хүртэл гижиг нь хүртсэн бололтой амьтан маань улам их зогисуулав.
- Ингэхэд чи ямар гээчийн амьтан байна аа. Алхаж явж чадахгүй, зөвхөн өнхөрнө. Бас амттан идэж байгаа аятай чулуу иддэг.
- Хөөе чамд юу байгаа юм бэ?
Лена цочсондоо нөгөө амьтнаа гараасаа алдахаа шахав. Урд нь түүний түрүүхэн харсан үсээ хойш нь самнасан, сахалтай эр зогсож байлаа. Лена энэ эрийг өмссөн хар хослол, гялтганасан гутлаар нь шууд таньжээ. Тэр эр харин эрвээхэй зангиагаа тайлчихсан харагдана.
- Нохой.
- Нохойг чинь хэн гэдэг юм бэ?
- Хмм, Болдер гэж дууддаг юм.
- Болдeр гэнэ ээ.
- Тийм ээ. Эрэлхэг зоригтой гэсэн үгнээс авсан юм. Тэр толгойгоо эргүүлэх дуртай. Миний хэлснийг ойлгож байна уу?
- Наад амьтан чинь сургуультай юм уу?
- Тийм ээ, хар даа. Би одоо чихнийх нь ард маажна.
Болдер зогисуулж эхэлсэнд нөгөө эр инээд алдав.
- Тэр өөр юу чадах вэ?
Лена Болдерыг газар тавьсанд тэр хамаг биеэ хураалаа. Лена торгон алчуураа аван нүдийг нь таглаж боов. Болдер биеэ тэнийлгээд хамраа сунган агаар үнэртэж байснаа усан сангийн хашлага руу өнхөрлөө.
- Ухаантай амьтан байна. Ямар үүлдэр, гаралтай юм бэ? хэмээн нөгөө эр асуув.
- Би сайн мэдэхгүй. Түүнийг эрлийз гэж би бодож байгаа.
Болдер амаа том ангайлган чулуун хашлаганаас хазахыг хожуу харсан Лена барьж авахыг оролдтол тэр толгойгоо эргүүлэн өөдөөс нь аюултай хүржигнэв. Нөгөө эр арагшаа ухарлаа.
- Надад туслаач хэмээн Лена хашгирсанд залуу Болдерыг хашлаганд тулган дээрээс нь дарав. Лена усан сан руу үсрэн орж Болдерын толгой руу ус самардан цацлаа. Цацарсан усанд хэн нь хаана байгааг ялгаж харахын аргагүй болжээ. Болдер толгойгоо эргүүлэн дахиад хашлаганы чулууг хурдан үмхэлж эхлэв. Залуу эр торгон ороолтыг хурдан тайлж аван арагшаа зайлахад Болдер биеэ хураагаад дахих хөдөлсөнгүй.
- Тэр гэрлээс айдаг бололтой гэж залуу эр хэлсэнд Лена
- Харин тийм ээ. Энэ харин түүний дутагдал байгаа юм. Эсрэгээрээ ашигтай ч байж магадгүй. Бид түүнийг харанхуйд барьж тогтоож чаддаггүй юм.
- Лена, чи одоо бас ямар хэрэг тарьчихав аа?
Царай нь түгшсэн харагдах Роберто эвдэрсэн хашлага болон усан сангаас урсан гарч байгаа ус руу харж зогсоно. Лена ороолтоо хүзүүндээ тохоод эргэн тойрноо харлаа. Хажуугаар нь өнгөрч явсан хүмүүс дор дороо зогсоод тэднийг ажиглан харна.
- Та нар эндээс хурдан зайлсан нь дээр хэмээн нөгөө эр хэлээд
- Нийтийн өмчийг сүйтгэвэл хүнд шийтгэл хүлээдэг юм гэлээ.
Лена Болдерыг хайрцганд буцааж хийн гутлаа хурдан өмсөв. Тэрбээр залууд талархсанаа хэлэх гэтэл тэр хэдийн арилаад өгчээ.
- Би чамайг хэдхэн хором ганцааранг чинь орхиж болохгүй нь ээ? гэж аав нь асуугаад
- Гутлынхаа үдээсийг бөхөлж уя хэмээв.
Роберто Ленагийн гараас чангаан нэг жижиг гудамж руу орохдоо
- Бид одоо нуугдах хэрэгтэй. Тэд биднийг барьчихвал саатуулж таарна. Шоронд шөнийг өнгөрөөхийг би хүсэхгүй л байна шүү гэлээ. Лена
- Хэрвээ тэнд ор байгаа бол энэ чинь харин бидэнд сайн юм биш үү? гэж хэлтэл Роберто толгойг нь хуруугаараа хатгасан тул амаа хамхив.
Тэдний орсон гудамж нарийхан усан сувагт тулаад мухардчихав.
- Ямар бүтэлгүй юм бэ хэмээн Робертог хэлэх мөчид тэдний ард орилох чимээ гарлаа.
- Тэд биднийг удахгүй барих нь байна гээд эцэг нь эргэн тойрноо харсан боловч өөр гарах зам харагдсангүй.
- Бид завь хулгайлж болох юм гэж Лена санал гаргав.
- Тарьсан хэрэг чинь багадаад байна уу?
Лена явган суугаад үдээсээ чангалж уялаа. Роберто нэг завины дээрээс тонгойж байхыг харсан тэрбээр араас нь түлхчихмээр санагдав. Өөр нь гар хүрч, доромжилж болохгүй гэдгийг Лена эцэгтээ сануулмаар байжээ.
- Тэд энэ гудамж руу орсэн хэмээн нэг хүн тэдний ард хэлэх сонсогдлоо. Байдал санаснаас хэцүү болж байгааг ойлгосон Лена маш их цочирдов.

_________________
Sakura


Top
   
PostPosted: Jul.09.17 10:13 pm 
Offline
Эртний Эрдэнэ Гишvvн
Эртний Эрдэнэ Гишvvн
User avatar

Joined: Jul.30.06 7:33 am
Posts: 645
Location: Holland
- Туслаарай хэмээн хэлээд эцэг нь нэг завины хулдаасан бүтээлгийг тайлж эхлэв. Тэр завиар сэлүүрдэж зугтах гэж байгаа юм байх даа? Роберто
- Алив, ийшээ шургаж ор гэлээ. Аав нь юу хийх гэж байгааг ойлгосон Лена хайрцгаа барьсан хэвээрээ бүтээлгэн доогуур шургав. Роберто мөн мөлхөн орж бүтээлгийг буцааж бөхлөн уялаа. Хурдан ойртож байгаа хөлийн чимээг сонсоод тэд улам бөхийж суув.
- Энд хэн ч алга байна гэж нэг хүн хэллээ.
- Тэд энэ хавийн байрнуудын нэгэнд амьдардаг юм байлгүй.
- Бид тэднийг маргааш дахиад хайя. Тэдний төрхийг чи харин хэлж өгч чадна биз дээ?
- Тэнд их харанхуй байсан. Тэгээд ч би бас нилээд зайтай зогсож байсан.
Хөлийн чимээ холдож тэдний яриаг ялгаж сонсохын аргагүй болоход
- Арайхийж амжлаа шүү хэмээн Лена аяархан шивнэв.
Эцэг нь Ленагийн гарт нэг юм бариулахаар түлхлээ. Их зөөлхөн ажээ.
- Энэ юу вэ?
- Дэр. Аюул холдтол бид эндээ хүлээх хэрэгтэй.
Эцэг нь хэвтээд өгөхийг Лена анзаарлаа.
- Бид нөгөө зөөгч эмэгтэйн гэрт хонож болохгүй юм уу?
- Би түүнээс асуусан. Тэр одоо талбай дээр намайг хүлээж байгаа. Маргааш л түүнд юу болсныг тайлбарлахаас даа.
Ленад завин дотор хэвтэхэд хэцүү байлаа.
- Энд их халуун бүгчим байна. Бүтээлгээ жаахан онгойлгож болохгүй юм уу?
Роберто хулдаасан бүтээлэгний буланг тайлж сөхсөнд сэрүүн агаар орж ирлээ. Туйлдаж ядарсан Ленагийн нүд анилдаж эхлэв. Завь бүүвэйлэх мэт үл мэдэг ганхана. Холоос баяр наадмын чимээ шуугиан, хөгжмийн аялгуу сонсогдож байлаа. Энэ гудамж ямар ч гэрэлгүй, тас харанхуй ажээ. Гудамжны бүх гэрэлтүүлэг хоорондоо холбоотой бололтой. Дээврийн гэрэлтүүлгийг тод тусгахын тулд галереин доорхи гэрлийг унтраах үед бүх гудамжны гэрэлтүүлэг хамт унтарчээ.
- Бид энд үлдэж болохгүй. Болдер удахгүй бүгдийг сүйтгэчихнэ гэж Лена хэллээ.
- Болдер гэдэг чинь хэн бэ?
- Чулуу иддэг амьтанд би ийм нэг өгсөн юм.
- Тэр гаж юм хийгээгүй биз?
Лена хайрцганд чихээ наавал аяархан хурхирах мэт чимээ сонсогдов.
- Тэр унтаж байна.
- Тэгвэл санаа зовох хэрэггүй. Хоёулаа ч гэсэн унтая. Гэгээ дөнгөж тусангуут эндээс явцгаана.
Бага зэрэг санаа амрасан Лена хайрцгаа өөрөөөө холдуулж түлхлээ. Болдер хангалттай чулуу идсэн болохоор шөнийн турш сэрэлгүй унтах биз. Түүнийг дэргэдээ авбал намайг арай хазчих юм биш байгаа? Усан оргилуурын дэргэд Болдерыг барихад бусдын тусламж хэрэг болсон. Хэрвээ тэр залуу надад туслаагүй бол балрах байлаа
- Та тэр эрэгтэй хүнийг харсан уу?
- Ямар эрэгтэй?
- Яагаав, усан оргилуурын дэргэд байсан. Миний бодлоор бид түүнтэй өмнө нь тааралдсан.
- Би түүнийг огт анзаарч хараагүй.
Тэд хэдэн хором чимээ аниргүй боллоо. Эцэст нь
- Ингэхэд тэнд яг юу болсон юм бэ? хэмээн Роберто асуув.
Амьтны нүдийг ороолтоор таглаж боосны дараа юу болсон тухай Лена аавдаа тайлбарлан ярилаа.
- Бид маргааш энэ амьтныг буудлын өрөөнд үлдээнэ. Асаалттай гэрэлтүүлгэн доор тавиад хаалган дээрээ орохыг хориглосон тэмдэг өлгөж орхино. Хэрвээ түүнийг зүгээр орхичихвол бид нэг татаж унасан өрөөний үйлчлэгчийн бие олох байлгүй.
- Бид гэр лүүгээ явна гэж би бодсон юм сан.
- Би бодлоо өөрчилсөн хэмээн эцэг нь хэлээд
- Угаасаа иймэрхүү адал явдал аяллын үед тохиолдож л байдаг. Маргааш хоёулаа шинэ хувцас худалдаж авна.
Ленаг сэтгэлийг нь тайвшруулсан нэг сайхан мэдрэмж нөмрөн авлаа.
- Би бүх юмыг сүйтгэчихлээ гэж би бодсон..
- Ер нь энэ бүгд миний буруу. Би чамайг ганцаар нь удаан үлдээх ёсгүй байсан юм. Бид харин Болдерыг дахиж юм сүйтгэхээс болгоомжлох хэрэгтэй. Тэр их өлссөн байх. Тэрнээс биш нүдийг нь таглаж бооход эргэн тойрноо хэмэлж хазахгүй байсан.
- Би түүнийг сайн арчилж хамгаална гэж Лена ам өглөө.
Лена эргэж хажуу талаараа хэвтэв. Тэрбээр маргааш аавтайгаа шинэ хувцас худалдаж авна. Цоо шинэ үүргэвч, хувцастайгаа гэртээ харих үед ээж нь хэрхэхийг Лена нүдэндээ харах шиг болов.

_________________
Sakura


Top
   
PostPosted: Jul.10.17 1:39 am 
Offline
Эртний Эрдэнэ Гишvvн
Эртний Эрдэнэ Гишvvн
User avatar

Joined: Jul.30.06 7:33 am
Posts: 645
Location: Holland
Найм

- Эндээс зайл, муусайн тэнүүлчид!
Лена цочин сэрлээ. Дэргэд нь завины ирмэг дээр нэг завьчин гартаа сэлүүр барьчихсан зогсож байв.
- Юу болсныг би танд тайлбарлаж өгье хэмээн эцэг нь хэлэхэд
- Буудалд мөнгө төлөхөөсөө харамласан биз! хэмээн нөгөө завьчин ориллоо. Лена, Роберто хоёр завинаас хурдан бууж тэндээс холдлоо.
- Дараагийн удаа би та нарыг цагдаад мэдэгдэнэ шүү гэж тэр эр араас нь хашгирав.
- Ямар аймаар бүдүүлэг хүн бэ хэмээн Лена хэлэв.
Тэр магадгүй өглөө болгон завины бүтээлгэн доороос хэн нэгнийг олдог байлгүй дээ.
Тэд бяцxан талбай руу явцгаалаа. Усан оргилуурыг усыг зогсоож хашлага тойруулан тууз татжээ.
- Цаг хэд болж байна? хэмээн Лена асуулаа.
- Долоо гуч болж байна. Хоёулаа явж өглөөний цай ууцгаая.
Зөөгч эмэгтэй ажилладаг кафе хэдэн гудамжны цаана байдаг ажээ. Тэд цонхны дэргэд ширээнд суухад нэг эрэгтэй зөөгч хүрч ирэв.
- Лаура ирсэн үү? гэж Роберто асуулаа.
- Лаура арван цагт ирнэ.
- Бид өглөөний цай уумаар байна.
- Би та нарт хоолны цэс авчирч өгье.
Хэдийгээр өглөө эрт байсан ч энд маш олон үйлчлүүлэгчид байлаа. Ажилдаа явах замдаа цайлж байгаа бололтой олон эрчүүд хослол өмссөн харагдана. Мөн ядарч нойрмоглосон нүдтэй баярт оролцсон хүмүүс, хүнсний захаас ирсэн бололтой том хоолны цүнх мөрөвчилсөн эмэгтэйчүүд ирж, зарим нь цайлчихаад явж байлаа.
- Лаура энд байхгүй байгаа нь харамсалтай байна.
- Тэр магадгүй талбай дээр зогссоор байгаа ч юм бил үү.
- Больж үз! Зөөгч эр тэдэнд хоолны цэс авчирч өгөв.
- Энэ инээдтэй биш байна хэмээн эцэг нь хэлээд
- Тэр биднийг гэртээ хонуулна гэсэн. Түүнийг иртэл хоёулаа хүлээнэ гэлээ.
- Тэгвэл бид өглөөний цайныхаа дараа шууд үдийн хоолоо идэж болох юм байна.
Роберто охин руугаа бухимдсан харцаар харснаа хоолны цэсээ уншлаа. Лена өлсөж байгаа эсэхээ мэдэхгүй байв. Толгой нь дүйнгэтэн хүндэрчээ. Суугаа чигээрээ унтчихгүйн тулд тэрбээр шанаагаа тулан суув. Лена
- Надад юу ч хэрэггүй. Би дахиад бөөлжчихөж магадгүй гэлээ.
- Ходоод чинь хонхолзож байгаа. Нээрэн шүү хэмээн аав нь хэлснээ
- Толгой чинь өвдөө юү? хэмээн асуув. Түүнийг уцаарлан бувтнахад Роберто зөөгчид хандан
- Хоёр кофе, талх, зөгийн бал, бас толгойны эм авчирч өгөөч гэж хэллээ. Зөөгч нэмж асуулт тавьсангүй захиалгыг тэмдэглэж авав.
Би хэзээ ч өглөө үүрээр кофе ууж байгаагүй хэмээн Лена эсэргүүцэн хэлэхэд Роберто
- Чамайг дургүй байвал би бүгдийг нь уучихна гэв.
Зөөгч уусгадаг хавтгай эм шилэн аягатай усны хамт хүргэж ирсний дараа захиалсан хоолыг нь авчирлаа. Тэд чимээ аниргүй хооллов. Кофе муухай амттай санагдсан тул Лена шоколадтай сүү захиаллаа. Цай ууж дууссаны дараа Роберто ойролцоохи ширээн дээр орхисон сонинг авч уншив. Хэдэн мөчийн дараа аав нь
- Чи үүнийг унших хэрэгтэй хэмээгээд Лена руу сонинг түлхлээ. Нийтлэлийн гарчгийг МЯНГАН НҮҮРТЭЙ ХУЛГАЙЧ гэж томоор бичжээ. Нийтлэлд яг одоо Венецид тохиолдсоор байгаа учир битүүлэг хулгайн хэргүүдийн талаар бичсэн байв. Зүсээ олон янзаар хувиргадаг тэр хулгайч өдрийн цагаар орон байранд орж хэргээ үйлддэг ажээ. Сонины нийтлэлд сүүлчийн хулгайн хэрэг гаарах үеэр нэг охин хулгайчтай таарсан талаар бичсэн байв. Хулгайч охинтой сэтгэл татам инээмсэглэн ярилцаж байснаа хулгайлсан эрдэнэсээ аван зайлж явжээ. Эцгийнх нь найз хэмээн өөрийгөө танилцуулсан тэрбээр ээжийнх нь эрдэнэс, гоёл чимэглэлийн хайрцгийг ухсаныг охин дэндүү хожуу мэдсэн гэнэ. Охины шалан дээрээс олсон өрөөсөн бээлийг хулгайчийн нэрийн хуудас гэж нэрлэжээ. Лена нийтлэлийг уншаад энд өгүүлсэн үйл явдал хачин, итгэмээргүй зүйл шиг санагдав. Хэн зүсээ тэгж төгс хувиргаж айлын гэрт зүгээр явж ороод хүссэн зүйлээ аваад гарч чадна гэж? Бас найзууд нь ямар зүс царайтайг тэр хулгайч яаж мэдэх юм бэ? Ингэхийн тулд хулгайч тухайн гэр бүлийг олон өдрийн турш тагнаж, дагах хэрэгтэй болно биз дээ. Лена энэ талаар бодож толгойгоо гашилгахгүй байхаар шийдэв.
Роберто дахиад сонины бас нэг нийтлэлийг Ленад харууллаа. Тэнд УСАН ОРГИЛУУРЫГ ЭВДЭЖ ГЭМТЭЭЖЭЭ гэж бичжээ. Нийтлэлийг уншиж эхлэх үед Ленагийн зүрх дэлсэж эхэллээ. Усан сангийн хашлагыг хэн, юугаар эвдэж гэмтээснийг хэн ч сайн харж чадаагүй ажээ. Зарим хүмүүс тэнд нэг амьтан байсан гэж хэлсэн бол харин зарим нь хоёр эрэгтэй хүнээс гадна бас нэг охин байсан гэжээ. Цагдаагийнхан энэ хэргийг учрыг тайлаагүй байгаа гэнэ.
- Одоо яах вэ? хэмээн Лена асуулаа.
- Бидэнд одоохондоо санаа зовоод байх юм алга. Биднийг хэн ч танихгүй.
- Та Лаурад бүгдийг нь хэлэх гэж байгаа биз дээ. Тэр нууцыг хадгалж чадах болов уу?
- Би түүнд хэлэх гээгүй...
- Хоёулаа явж хоттой танилцаж шинэ хувцас худалдаж авцгаая. Яагаад бид дахиж хэзээ ч тааралдахгүй хэн нэгнийг өдрийн турш хүлээж өнгөрөөх ёстой гэж?
Роберто хоосон аягаа ширтэнгээ сонингоо эвхлээ.
- За, болж байна. Хоёулаа явъя гэж хэлээд тэр тооцоогоо хийхээр зөөгч рүү дохив. Роберто
- Би ариун цэврийн өрөө ороод ирье хэмээн нэмж хэлээд явлаа. Зөөгч ширээн дээрхийг хурааж цэвэрлэн тооцооны хуудсаа үлдээв. Буцаж ирсэн эцэг нь
- Би Лаурад захиа бичиж үлдээсэн нь дээр байх хэмээн хэлэхэд Лена дургүйцэн нүүрээ буруулав. Роберто
- За за, болье гэж хэлчихээд хүрэмнийхээ дотуур халаас руу гараа явуулснаа дараа нь бүх халаасаа гадна талаас нь тэмтэрлээ. Тэгээд өмднийхөө халааснаас хэдхэн задгай зоосон мөнгө гаргаж ирсэн нь уусан өглөөний цайгаа төлөхөд хүрсэнгүй.
- Яасан бэ?
- Миний түрийвч алга болчихжээ. Тэр дахиад бүх халаасаа нэгжиж үзсэн боловч юу ч өөрчлөгдсөнгүй.
- Надаас хулгайлчихжээ.
- Түрийвчээ чемоданд хийгээгүй юм уу? Роберто толгой сэгсрээд дахиад халааснуудаа нэгжлээ.
Өчигдөр сонгуулийн үеэр бужигнасан олон хүмүүсийн дунд байхад нь эсвэл галын наадмын өмнө усан зогсоолын дэргэд бандан сандал дээр унтах байх үед халаасны хулгайч суйлсан байж магадгүй ажээ. Шөнө унтсан завин дотор ч унагасан байж болно.
- Нөгөө Лаура чинь тантай бүжиглэж байх үед арай хулгайлчихсан юм биш биз?
- Тэгсэн бол тэр биднийг гэртээ хонуулна гэж хэлэхгүй байсан.
Лена энэ тайлбарыг эсэргүүцэх арга байсангүй.
Одоо тэгээд яах вэ? Ингээд л байгаад байх юм уу?
- Эхлээд би тэр зөөгч эр хайрцаг барьсан чамаас хурдан гүйх байх гэж бодож байна. Хоёрт гэвэл бидэнд удахгүй дахиад мөнгө шаардлагатай. Бид машин руугаа буцаж очлоо ч зогсоолын төлбөр төлөх ёстой.
Амралт бүтэлгүйтжээ.

_________________
Sakura


Top
   
PostPosted: Jul.10.17 7:47 pm 
Offline
Эртний Эрдэнэ Гишvvн
Эртний Эрдэнэ Гишvvн
User avatar

Joined: Jul.30.06 7:33 am
Posts: 645
Location: Holland
- Би цагаа зарна аа гэж тэр нэмж хэлснээ
- Тэгээд мөнгөөр нь Ром руу буцаж болно гэв.
- Тэгж ч ярихгүй шүү гэж Лена эсэргүүцэн хэлээд
- Жаахан асуудал үүслээ гээд шууд Ром руу явах ямар ч хэрэггүй.
- Чамд илүү дээр санаа байгаа юм уу?
Лена уруулаа хазлан бодол болон сууснаа
- Намайг дага гээд их л шийдэмгий хайрцгаа шүүрч аван ариун цэврийн өрөө рүү алхав. Зөөгч эр тэдний араас сэжиглэсэн байртай ажиглана. Лена ариун цэврийн өрөөнд оронгуутаа хаалгаа түгжин гэрлээ унтраав.
- Ээж чинь...
- Чимээгүй! Роберто дуугаа хураалаа.
- Миний бяцxан Болдерхон минь, нааш ир дээ! Лена нөгөө амьтныхаа шилэн хүзүүн дээрээс барин хайрцагнаас гаргав.
- Чи чинь юу хийгээд байна аа? Роберто асуулт тавьж байх үедээ охиныхоо төлөвлөгөөг хэдийн гадарлаад
- Үгүй шүү! хэмээн ориллоо.
Болдер хэдэн хөнгөхөн хазалтаар гадна талын хананд нүх гаргачихав. Гаргасан нүхээр өдрийн гэрэл тусна.
- Нүх арай жижигхэн байна хэмээн Лена хэлэв.
- Чи ингэж яах гэж байгаа юм бэ? Зөөгч хаалга тогшлоо.
- Та зөөгчийг дотогшоо оруулахгүй байх тал дээр санаа тавь. Зөөгч хаалганы бариулыг эргүүлэн онгойлгохыг оролдоход Роберто хаалгыг дотроос нь нуруугаараа түшин дарлаа, Лeна ороолтоороо Болдерын толгойг ороож шилэн хүзүүнээс нь бариад нүх гаргах газраа ойртуулав. Болдер ханыг үнэртэж байснаа хазалж эхэллээ.
- Жинхэнэ төгс нүхлэгч машин байгаа биз дээ хэмээн хэлээд Лена томсгосон нүхээр шургаж гарав. Роберто мөн охиныхоо араас мөлхөн гарч ирлээ. Гудамжинд өнгөрч явсан хүмүүс зогтусан гайхаж харцгаалаа. Лена тэр хүмүүсийг үл тоон эцэгтэйгээ цааш алхав.
- Роберто? Энэ зөөгч эмэгтэй байлаа.
- Намайг таньчихлаа хэмээн хэлээд Роберто гүйж эхлэв. Тэд байдгаараа амьсгаадчихсан Сан Марко талбайд хүрч ирлээ. Роберто
- Чи одоо үүнийгээ сайхан санаа гээд байсан юм уу? хэмээн Лена руу орилон хэлээд хувцсандаа наалдсан тоос шороог гөвлөө.
- Бид одоо энд ганц хором ч үлдэж болохгүй. Хананд гаргасан нүх усан сан эвдсэн хэрэгтэй холбоотой гэдэг нь одоо хэнд ч ойлгомжтой болсон.
Тэдний ойролцоо сууж байсан зураач Ленагийн анхаарлыг татлаа. Өмссөн хувцас нь ноорхойгоос гадна үс нь арзайсан харагдах хэдий ч түүнд нэг л итгэж болмоор юм байх шиг.
- Наад амьтнаа нуугаач! Тэр нэг гартаа Болдерыг, харин нөгөө гартаа хайрцгаа барьчихсан зогсож байв. Лена ороолтоо тайлж аван Болдерыг хайрцгандаа хийлээ. Тэд сүмийн гол хаалганы дэргэд ирсэн байжээ.
- Алив хоёулаа сүм рүү ороод цааш юу хийхээ сайн бодоцгооё гэж Лена эцэгтээ хэлэв.
Роберто үүдэнд хэдэн задгай мөнгөөр нэвтэрч орох тасалбар худалдаж авлаа Тэд дотогшоо ороод гол шүтээний дэргэд бандан сандал руу очиж сууцгаав. Тахилын ширээний ард гурамсан зураг харагдана. Мөнгө төлөөгүй хүмүүст эрдэнийн чулуунуудыг харуулахгүй тулд зургийг буруу харуулан тавьжээ. Гэнэт
- Би баян болох арга оллоо хэмээн Лена хэллээ.
- Баян болно оо? Яаж тэр вэ?
- Бид талбай дээр хүмүүст Болдероор чулуу хазуулж харуулна. Би түүгээр өөр юм сүйтгүүлэхгүй байлгахад анхааръя. Та харин хайрцганд мөнгө цуглуулж ав. Хэрвээ дахиад сонирхох хүмүүс байхгүй болвол бид өөр хот руу явцгаана. Олсон мөнгө маань бидний амьдралд хүрэлцэнэ.
- Гэхдээ чамд ердөө хоёрхон долоо хоногийн амралт байгаа.
- Би дахиж хэзээ ч гэр лүүгээ буцаж очихгүй. Хэдүүлээ тойрон аялж, хаа сайгүй тоглолт хийцгээе. Тэгээд бид очсон газруудынхаа талаар аяны тэмдэглэл бичицгээнэ.
Аав нь инээдээ барьж чадсангүй тас тасxийн чанга хөхөрлөө. Ойролцоо байсан хүмүүс тэднийг гайхан харцгаана. Охиныхоо гомдсон бололтой харцыг ажигласан Роберто инээхээ болилоо.
- Чамд олон мөрөөдөл байдаг юм байна хэмээн хэлээд Роберто
- Ээж чинь биднийг эрэн сурвалжлуулна. Гэхдээ чиний энэ санаа муугүй юм байна гэдгийг хүлээн зөвшөөрч байна. Хоёулаа энэ амьтнаар тоглолт хийлгэж олсон мөнгөөрөө энэ бүх тарьсан хэргийнхээ хохирлыг барагдуулж болох л юм. Бас аялаа үргэлжлүүлэх жаахан мөнгө цуглуулахыг хичээе.
- Зөвшөөрч байна гэж Лена хариулсанд эцэг нь
- Гэхдээ энд нэг асуудал байна хэмээгээд
- Чулуу. Бид тэр чулуунуудыг хаанаас олох юм бэ? Бид энэ орд харшид Болдероор нүх гаргуулж болохгүй шүү дээ. Хэрвээ тэгвэл бид шоу маань өнгөрлөө гэсэн үг. Түүнчлэн бид бас энэ амьтнаар буруу үйлдэл гаргуулахгүйн тулд дасгал хийж, хэд хэдэн үзүүлбэр бэлтгэх хэрэгтэй.
Аавынх нь зөв байлаа.

_________________
Sakura


Last edited by naran1962 on Jul.11.17 3:47 am, edited 2 times in total.

Top
   
PostPosted: Jul.10.17 8:00 pm 
Offline
Давамгайлагч Гишvvн
Давамгайлагч Гишvvн

Joined: Feb.27.13 5:20 pm
Posts: 884
Баярлалаа.Уншиж байгаа шүү.Бараг жил ороогүй юм байна шүү.Асуултад

_________________
Х Ү С


Top
   
PostPosted: Jul.10.17 11:11 pm 
Offline
Эртний Эрдэнэ Гишvvн
Эртний Эрдэнэ Гишvvн
User avatar

Joined: Jul.30.06 7:33 am
Posts: 645
Location: Holland
Ophiophagus Hannah wrote:
Баярлалаа.Уншиж байгаа шүү.Бараг жил ороогүй юм байна шүү.Асуултад

Сонирхож байгаад баярлалаа. Хоёр ном бүтнээр нь оруулсан. Энэ номоо өдөртөө орчуулж оруулж байгаа болохоор удаж байгаа. Уучлаарай.

_________________
Sakura


Top
   
PostPosted: Jul.10.17 11:45 pm 
Offline
Powered by Asuult Sambar
User avatar

Joined: Oct.21.09 11:58 pm
Posts: 14682
Location: Düsseldorf, Germany
bi bgaa shuu! kk nom ghr aygu shunaltai :P

_________________
управляй своей судьбой


Top
   
PostPosted: Jul.11.17 3:48 am 
Offline
Эртний Эрдэнэ Гишvvн
Эртний Эрдэнэ Гишvvн
User avatar

Joined: Jul.30.06 7:33 am
Posts: 645
Location: Holland
Sparkle Liya wrote:
bi bgaa shuu! kk nom ghr aygu shunaltai :P

өмнө оруулсан хэсэгт засвар хийсэн. Хэдэн өгүүлбэр алгасаад оруулчихсан байсныг заслаа. Уучлаарай.

_________________
Sakura


Top
   
PostPosted: Jul.11.17 4:00 am 
Offline
Powered by Asuult Sambar
User avatar

Joined: Oct.21.09 11:58 pm
Posts: 14682
Location: Düsseldorf, Germany
zueree Amjilt! ;) cute sista
goi nomnud orchulj ingej setgel gargaj tawij bgad uneher bayarlalaa! mongold bsan bol taniig coffeegar dailad nomoo unshij duusad yariltsaad suuh bsanda gej bodss!

_________________
управляй своей судьбой


Top
   
PostPosted: Jul.11.17 5:05 am 
Offline
Эртний Эрдэнэ Гишvvн
Эртний Эрдэнэ Гишvvн
User avatar

Joined: Jul.30.06 7:33 am
Posts: 645
Location: Holland
Tэд xэрвээ мөнгө олъё гэж байгаа бол үзүүлбэрийн үеэр Болдерыг үзэгчдээс айж цэрвэхээс сэргийлэх хэрэгтэй байлаа. Түүнчлэн анхаарлаа түр сарниулахад усан сангийн дэргэд болсонтой адил аюултай зүйл тохиолдохыг үгүйсгэхгүй. Лена бас Болдерын нүдийг боосон ороолтоо тайлж авах өөр арга бодож олох хэрэгтэй байв.
- Хоёулаа гадаа гарч ярилцах уу? Энд хүйтэн байна гэж аав нь хэллээ.
- Би эрдэнэсийн өрөөг үзмээр байна. Баруун жигүүрийн ард харагдах төмөр хайсан хаалт онгорхой харагдана. Тэд тийшээ очин эрдэнэсийг харахын тулд хэдэн мөнгө нэмж төлөв. Шилэн хоргонд бариулыг нь цэцгээр чимэглэсэн асар том сэлэм, алтадсан таяг, мөнгөн лааны сууринуудыг тавьжээ. Бас эрдэнэсийн чулуугаар чимэглэсэн аяганууд байлаа. Хананд Гэгээн Мариагийн хөргийг тогтоожээ. Хүзүүнд нь тавин ширхэг том алмааз эрдэнэтэй зүүлт зүүсэн харагдана.
- Нэг ширхэг алмааз нь бүтэн нэг жил тансаг амьдрахад хүрэлцэнэ гэж аав нь хэлэхэд Лена
- Эрдэнэсийг хэн хамгаалдаг юм бэ? хэмээн асуулаа.
- Хотын даргын ордны хамгаалалтынхан. Энд жил бүр хулгайч дээрэмчид баригддаг юм. Хэн ч эрдэнэсийг хулгайлж чадаагүй.
- Та үүнийг яаж мэдэж байгаа юм бэ?
- Түрүүний уншсан сонинд тэгж бичсэн байна лээ.
Тэд эрдэнэсийн өрөөнөөс гараад сүүлчийн хэдэн задгай мөнгөөрөө гурамсан зургийг үзэх тасалбар худалдаж авав. Алтан дэвсгэр дээр Есүсийг номлогч нараар хүрээлүүлэн зуржээ. Дүрснүүдийн хооронд тоо томшгүй олон эрдэнийн чулуунуудыг шигтгэсэн ажээ.
- Энэ чулуунуудаас хоёулаа хэдэн ширхэгийг авчих уу? гэж Ленаг асуусанд Роберто
- Яасан ч болохгүй гэлээ. Хамгаалагчийн хувцастай нэг эмэгтэй тэдэн рүү их ширүүн харна. Тэр хоёр найрал дуучдын хажуугаар өнгөрөн усан онгоцны дэргэдүүр хэсэг алхав. Таазан дээрх мозаикууд, алтадсан бурхны хөрөг зурагнууд, гайхалтай хийцтэй, биширмээр өндөр баганууд гээд олон зүйл байсан ч энэ бүгд Ленагийн сонирхлыг огт татахаа больжээ. Роберто ч гэсэн бодолдоо дарагдсан харагдана.
Тэд сүмийн хажуу талын цэцгэн хаалгаар гадагшаа гарч талбай дээр удаан алхсаар нэг мэдэхэд усан зогсоол дээр ирцгээжээ. Тэнд Элио хэдэн завьчинтай ярилцаад зогсож харагдана. Лена дахиад зориуд санаатайгаар хоёр баганын дундуур гарснаа
- Би яах ёстойгоо мэдлээ гэв.
- Энэ удаа яах гэж байгаагаа надад эхлээд хэлж...
Лена эцгийнхээ хэлэх үгийг гүйцэд сонсолгүй Элио руу шууд дөхөж очин
- Чамтай ярилцаж болох уу? хэмээн асуулаа.

_________________
Sakura


Last edited by naran1962 on Jul.11.17 5:10 am, edited 1 time in total.

Top
   
PostPosted: Jul.11.17 5:07 am 
Offline
Эртний Эрдэнэ Гишvvн
Эртний Эрдэнэ Гишvvн
User avatar

Joined: Jul.30.06 7:33 am
Posts: 645
Location: Holland
Sparkle Liya wrote:
zueree Amjilt! ;) cute sista
goi nomnud orchulj ingej setgel gargaj tawij bgad uneher bayarlalaa! mongold bsan bol taniig coffeegar dailad nomoo unshij duusad yariltsaad suuh bsanda gej bodss!

:-D :-D :-D Эгч нь бас Монголд байдаггүй. Нидерландад байгаа. Тэгээд л номнуудаа нидерланд хэлнээс орчуулдаг юм аа. кккк

_________________
Sakura


Top
   
PostPosted: Jul.11.17 5:12 am 
Offline
Powered by Asuult Sambar
User avatar

Joined: Oct.21.09 11:58 pm
Posts: 14682
Location: Düsseldorf, Germany
zunduu bayarlajaa shuu! kk

_________________
управляй своей судьбой


Top
   
PostPosted: Jul.11.17 5:24 am 
Offline
Эртний Эрдэнэ Гишvvн
Эртний Эрдэнэ Гишvvн
User avatar

Joined: Jul.30.06 7:33 am
Posts: 645
Location: Holland
Sparkle Liya wrote:
zunduu bayarlajaa shuu! kk


Номонд дуртай байгаад чинь их баярлаж байгаа, Одоо залуу хүмүүс ном унших нь бага болсон болохоор ФБ-д уншихад хэцүү постууд тавьдаг болсон байна лээ. ккккк


Attachments:
girl-smiley-reading.png
girl-smiley-reading.png [ 30.32 KiB | Viewed 1860 times ]

_________________
Sakura
Top
   
Display posts from previous:  Sort by  
Post new topic  Reply to topic  [ 212 posts ]  Go to page 1 2 3 4 59 Next

All times are UTC+09:00


Who is online

Users browsing this forum: No registered users and 3 guests


You cannot post new topics in this forum
You cannot reply to topics in this forum
You cannot edit your posts in this forum
You cannot delete your posts in this forum
You cannot post attachments in this forum

Search for:
Jump to:  

Copyright Asuult.NET © 2000-2015.
Administrative Contact: Khundaga Khurelbaatar [hundaga@hotmail.com]
Tel: 1-888-303-4927, Fax: 1-888-406-2264.
Powered by phpBB © 2000-2015 phpBB Group. Powered by phpBB® Forum Software © phpBB Limited