#AsuultSambar :

МОНГОЛ УЛС МАНДАН БАДРАГ!
It is currently Nov.25.17 1:38 am

All times are UTC+09:00




Post new topic  Reply to topic  [ 208 posts ]  Go to page Previous 1 2 3 4 58 Next
Author Message
PostPosted: Jul.11.17 7:59 pm 
Offline
Олны Танил Гишvvн
Олны Танил Гишvvн
User avatar

Joined: Jul.30.06 7:33 am
Posts: 530
Location: Holland
Ес

Элио ярилцаж байсан завьчдаас хоёр метр хиртэй холдон зогслоо. Лена хайрцгаа онгойлгон биеэ хураан нугдайн хэвтэж буй Болдерыг Элиод харуулаад
- Үүнийг хар даа! гэснээ
- Энэ амьтан чулуу иддэг. Бид үүгээр талбай дээр үзүүлбэр үзүүлмээр байгаа болохоор бидэнд чиний тусламж хэрэгтэй байна хэмээн хэлэв. Элиод эсэргүүцэх завдал өгөлгүй Лена ороолтоо тайлж Болдерын толгойг боогоод шилэн хүзүүнээс нь барин хайрцагнаас гаргалаа. Амьтан биеэ тэнийлгэн шүдээ ярзайлгав. Лена Болдерын хоншоорыг зогсоолын хашлаганд дөнгөж хүргээд хазахаас нь өмнө амжиж арагш нь холдууллаа.
- Хэрвээ би түүнийг хориглоогүй бол тэр энэ хашлагаас том хазах байсан гэж Лена хэлсэнд
- Энэ чинь л одоо том асуудал болоод байна гээд эцэг нь
- Түүний үзэгчдийн нүдэн дээр идэх их хэмжээний чулуу бидэнд хэрэгтэй байна. Хэрвээ чи бидэнд тусалж чулууг наашаа зөөж авчирвал чамд олсон орлогын гуравны нэг хувийг өгнө гэж хэллээ.
- Надад цаг гарах эсэхийг би мэдэхгүй байна. Хэрвээ би орой бүр тодорхой хэмжээний орлого олохгүй бол... Би аз туршмааргүй байна. Бүх юм бүтэлгүйтлээ гэж бодоод үз дээ.
- Энэ яасан ч бүтэлгүйтэхгүй. Хар даа! гэж Лена хэлснээ Болдерын хоншоорыг даланд хүргэв. Амьтан далангаас хазахыг завдахад Лена дахин буцааж татлаа.
- Тэр өмнөө тааралдсан бүх чулууг иднэ. Зуун хувийн баталгаатай.
Гэнэт чулуу идэгч байнга сул санжигнаж байдаг урд мөчөө сунган далангийн ирмэгээс зуурч хэдхэн хазаад хөл бөмбөгийн хэмжээтэй нүх гаргачихав. Лена бүх чадлаараа татахад Роберто хамжилцлаа. Болдер барьцаа алдсан тул гарсан нүхний ирмэгээс бутарсан чулуунууд доошоо уналаа. Лена ороолтоо хурдан тайлж Болдерыг хайрцганд буцааж хийхдээ
- Сахилгагүй амьтан хэмээн хэлээд толгойг нь тоншив.
- Наад амьтнаа цохиж болохгүй. Чи өөрөө үүнийг түүгээр хийлгэсэн биз дээ. Тэр зөвхөн өөрийн хийх ёстой зүйлээ л хийсэн. Ордны урд зогсож байсан хамгаалагч тэд нарыг ажиглан харж зогсоно. Завьчид, бас хэрэгт дурласан хэд хэдэн жуулчин ойртон ирлээ.
- Чи үүнийг хийх үү? хэмээн Ленаг шалгаасанд Элио эргэлзсэн байртай толгойгоо сэгсрэв.
- Би сайн мэдэхгүй байна. Завиа гэмтээж болохгүй. Тэгвэл надад түүнийг засуулах мөнгө байхгүй. Завь дунд хэсгээрээ хугарч живж ч магадгүй. Энэ чинь чулуу ачихад зориулагдаагүй шүү дээ.
- Чи орлогын талыг авна.
- Би эхлээд ааваасаа асууя. Энэ завь бол түүнийх.
- За больё доо, би өөр хүнээс асууя хэмээн хэлээд Лена завьчид руу хандан
- Та нарын хэн нь... гэтэл Элио
- Би хийе! гэлээ. Ленаг инээмсэглэхэд
- Гэхдээ мөнгөний төлөө биш. Чи ээжтэй маань адилхан харагддаг гэж Элио нэмж хэлэв.
Ленад их хачин санагджээ. Тэр яахаараа ээжтэй нь адилхан харагддаг билээ? Лена дөнгөж арван дөрөвтэй.
- Хэдүүлээ эндээс холдоцгооё. Бид хүмүүсийн анхаарлыг татаад байна гэж Роберто хэлэв.
Элио тэднийг завинд суухад туслаад завиа сэлүүрдлээ. Усан зогсоол дээр байсан хүмүүс тэдний араас ажиглан харцгаана.

_________________
Sakura


Top
   
PostPosted: Jul.11.17 11:30 pm 
Offline
Олны Танил Гишvvн
Олны Танил Гишvvн
User avatar

Joined: Jul.30.06 7:33 am
Posts: 530
Location: Holland
- Саяын гаргасан нүх бидэнд асуудал тарихгүй гэж найдъя. Хэрвээ тэгвэл бид үзүүлбэр хийж эхлэхээсээ өмнө баригдацгаана хэмээн Роберто хэлэв.
Лена аавынх нь буруу байгаасай гэж бодож байсан ч эргэлзэж байлаа. Хэрэв Болдерын сүйтгэсэн юмнуудын хохирлыг тооцож барагдуулах хэрэг гарвал тэдний хийх тоглолт бүгдийг төлөхөд хүрэхгүй гэдэг нь ойлгомжтой. Өмнө нь тэдэнтэй тохиолдсон бүх явдлыг Элио мэдэхгүй байгаа нь сайн хэрэг. Тэр хэрвээ бүгдийг мэдсэн бол яасан ч зөвшөөрөхгүй байсан. Элио одоо ч гэсэн гаргасан шийдвэртэй эргэлзсээр байгаа нь илт байлаа. Анх уулзахад тэрбээр ам хамхилгүй ярьж Ленаг залхааж байсан бол харин энэ удаа тэр завиныхаа хойд талд таг дуугүй зогсоно.
Асуудлыг их ноцтой гэж бодож байгаа бололтой ширүүн болсон төрх нь түүнийг наснаас нь илүү овортой харагдуулна.
- Хаанаас чулуу авч болохыг чи мэдэх үү? гэж Роберто түүнээс асуулаа.
- Би ядуусын хороололд, том баганаас холгүй нэг хоосон байшин мэднэ. Дээвэр нь цөмөрч, хана туурга нь эвдэрч муудаад нурчихсан байгаа. Бид тэндээс чулуунууд ховхолж авч болно.
- Энэ тийм ч амархан ажил биш бололтой гэж аав нь хэлэв.
- Тэр ханануудыг дуртайяа нураах нэг амьтныг би мэднэ хэмээн хэлээд Лена хайрцган дээр тогшлоо.
Элио завиараа нарийхан хоолойг амжилттай туулж өнгөрлөө. Завь бөөрөөрөө далангийн ханыг шүргэчихмээр зарим сувагнууд үнэхээр нарийхан ажээ.
- Би наашаа жуулчидтай хэзээ ч ирдэггүй. Энэ бол дотуур зам байгаа юм. Энэ сувагнууд завьтай явахад зориулагдаагүй. Хар даа!
Элио завьтайгаа орохын аргагүй давчуухан хоолой руу заалаа.
- Энэ сувагнууд ямар хэрэгтэй юм бэ? гэж Лена асуув.
- Венеци бол анх загасчдын жижигхэн тосгон байсан юм. Дараа нь худалдаачид тосгоныг томсгож өргөжүүлсэн. Тэр үед ус их үүрэг гүйцэтгэдэг байсан бол одоо харин ямар ч ашиггүй. Байшингууд маш их чийгтэй. Ганцxан хотын төв рүү завиар хүрэх боломжтой.
- Тэгвэл чи яагаад энд байсаар байгаа юм бэ? хэмээн Роберто асуулаа.
- Ус бол миний талхныхаа мөнгийг олох хэрэгсэл байгаа юм аа, ноёнтон.
- Намайг Роберто гэж дууд!
- Намайг Лена гэдэг.
- Танилцсандаа таатай байна. Анх тааралдахад л та нар миний нүдэнд туссан. Хаанаас ирснийг чинь мэдэж болох уу?
- Би Ромоос ирсэн гэж Роберто хариулав.
- Таны акцентыг сонсоод би хэдийн тэгж таамагласан. Харин Ленаг хаанаас ирснийг хэлж мэдэхгүй байна.
- Би Белги-ээс ирсэн. Тэнд ээжтэйгээ амьдардаг. Би хоёр нас хүртлээ Ромд амьдарч байсан. Тэр үеэс Итали хэл миний ярих дуртай хэл болсон. Би Итали зохиолчдын ном уншиж, Итали хөгжим сонсож бас Итали зурагтын сувагнууд дээр мэдээ болон кино үздэг. Түүнчлэн манай өвөө надад арван хоёр жилийн турш аяллын тэмдэглэлүүдээ илгээж байсан.
- Чи италиар сайн ярьж байна гэж Элио хэлэв.
Тэд хэсэг чимээгүй явцгаалаа. Эцэст нь Элио
- Чиний бие зүгээр болсон уу? гэж асуув.
Анх уулзалдах үед дотор нь муу байсныг Лена гэнэт санаад
- Өө тийм ээ, зөв зүгээр. Одоо би чиний далайчны ур чадварыг харж чадахаар болсон гэлээ.
Элио охин руу омог бардам харцаар харав.
- Чамд баярлалаа.
Хүүг магтаалын үгэнд ингэж их баярлана гэж Лена бодоогүй ажээ. Тэр үйлчлүүлэгчдээсээ ийм үг байнга сонсдоод байдаггүй бололтой. Гэхдээ л Элиод нэг хачин юм байлаа. Түүнийг завиараа олон жуулчид зөөж байхыг Лена харсан болохоор тэр шинэ хувцас, бас шинэ завь авч чадахаар мөнгө олдог байж таарна. Гэтэл тэр юу ч үгүй ядуу хоосон аятай харагдана. Эсвэл тэр мөнгөө өөр юманд хэрэглэх гэж хадгалдаг юм болов уу? Завь аавынх нь гэж тэр хэлсэн. Элио олсон бүх орлогоо түүнд тушаадаг юм байх даа? Энэ үнэхээр тийм гэж үү?
- Аав чинь юу хийдэг юм бэ?
Элио сэлүүрдэхээ болиод сэлүүрээ завины ирмэг дээр хөндий тавилаа.
- Тэр... дахиж хүмүүс зөөж чадахгүй болсон. Тэр өвчтэй, хүнд өвдсөн. Би түүнийг асардаг.
- Тэгвэл ээж чинь?
Элио хариу хэлсэнгүй, харцаа тэдний толгойноос дээгүүр билчээн дахин завиа сэлүүрдэж эхэллээ.
- Чи хэтэрхий хэрэгт дурлаад байна гэж аав нь Ленад анхааруулав.

_________________
Sakura


Top
   
PostPosted: Jul.12.17 4:19 am 
Offline
Олны Танил Гишvvн
Олны Танил Гишvvн
User avatar

Joined: Jul.30.06 7:33 am
Posts: 530
Location: Holland
Усны мандал дээр нугасан дээрээ санжиж унжсан хаалга хүртэл тэд дахиад хориод минут хөвлөө.
- Энэ олон жил хоосон байгаа гэж Элио хэлэв. Лена завинаас буухад аав нь хайрцгийг өглөө. Эли о завиа хоёр төмөр дэгээнд бөхөлж уясныхаа дараа тэдний араас байшин руу оров. Дээврийн ихэнх хэсэг доошоо цөмөрч, дотор талын хананууд хэлтийж, зарим нь нурж унажээ. Байшин уул нь хоёр давхар бөгөөд бас дээврийн хонгилтой байжээ. Энд хаашаа ч хүрч болохооргүй нэг шат байлаа. Тэдний толгой дээр дээд давхрын шалны үлдсэн хэсэг дүүжлээстэй харагдсанд Роберто
- Үүнийг толгой дээр унахаас болгоомжлох хэрэгтэй юм байна. Бид зөвхөн сул хэвтэж байгаа чулуунуудыг л түүж авна гэлээ.
Тэнд завиа дүүргэчихээр хангалттай чулуу байв. Лена хэт том чулууг нүдийг нь тагласан Болдероор хазуулж жижиглэв. Жижиглэсэн чулуунуудыг Роберто хаалга руу зөөж Элиод дамжуулж өгнө. Элио эхлээд чулуунуудыг завины ирмэгээр давхарлан хурааж дараа нь дунд хэсгийг дүүргэлээ. Завь усанд гүн суусан хэдий ч дахиад жаахан чулуу нэмж болохоор байв.
- Бид бас завин дээрээ суух ёстой. Усны түвшин завины ирмэгээс хориод сантиметрийн зайтай байна. Завинд ус хальж орвол чулуутайгаа хамт доошоо живж, бид завиа дахиж хэзээ ч дээш нь гаргаж авч чадахгүй болно хэмээн Элиог хэлэхэд Роберто
- Чиний зөв, бид болгоомжтой байх хэрэгтэй. Лена! алив явах цаг боллоо гэв.
- Бид үзүүлбэрээ бэлтгэх хэрэгтэй. Дасгалаа талбай дээр хийхийн оронд энд хийвэл дээр. Тэгээд ч энд хангалттай зай, бас чулуу байна.
- Чамд хугацаа байгаа юу? гэж Робертог асуухад Элио толгой дохилоо.
- Бидэнд ороолтоо тайлахад ашиглах олс хэрэгтэй байна. Олсгүй бол Болдер энэ байшинг бүхэлд нь нураачихна гэж Ленаг хэлэхэд Элио түүнд зангууны олс өгөв. Лена
- Шилэн хүзүүнээс нь барьж бай гэхэд эцэг нь Болдерыг хөдөлгөлгүй сайн барилаа. Лена амьтны толгойг ороолтоор ороож зангидаад үзүүрт нь олс залгав.
- Одоо түүнийг буулга даа.
Аав нь барьж байсан амьтнаа газар сул тавилаа. Болдер биеэ тэнийлгэн хоншоороо урагш сунган aгаар үнэртэв. Лена чулуу авч газар өнхрүүлтэл Болдер огт эргэлзэлгүй толгойгоороо тонгорцоглон өнхөрч очоод чулууг ховдоглон үмхлээ.
- Гайхалтай хэмээн эцэг нь чанга орилж, харин Элио алга таштал Болдер хамаг биеэ хумьчихав.
- Та нар түүнийг айлгаад байна хэмээн Лена хэлээд Болдерын чихний ард болгоомжтой маажлаа. Амьтан зогисуулж байснаа Лена руу дөхөж очин нуруугаа илүүлэв.
- Тэр удахгүй хөлийг чинь тас хазаж мэднэ шүү хэмээн хэлээд Элио нүдээ онийлгон харлаа.
- Миний бодлоор охин маань түүнтэй аль хэдийн найзалсан бололтой гэж Роберто хэлээд нэг чулуу аван амьтан руу өнхрүүлэв. Чулуу идэгч толгойгоо огцом арагш нь эргүүлэн чулууг үмхэх гэтэл Элио өөр чулуу аван өнхрүүллээ. Болдер түр эргэлзсэнээ Элиогийн шидсэн чулуу руу очиж идэхийн оронд амандаа зуун Робертогийн шидсэн чулууны дэргэд авчирч тавив.
- Тэр олзоо хурааж нөөцөлж байна хэмээн хэлээд Лена инээд алдсанаа чулуу авч шидлээ. Болдер чулууны араас очиж аваад түрүүний хоёр чулуун дээр давхарлан тавилаа.

_________________
Sakura


Top
   
PostPosted: Jul.13.17 6:08 pm 
Offline
Олны Танил Гишvvн
Олны Танил Гишvvн
User avatar

Joined: Jul.30.06 7:33 am
Posts: 530
Location: Holland
- Тэр чулуугаа идэхгүй байна. Ямар сонин юм бэ? гэж Элиог хэлэхэд Роберто
- Tэр магадгүй цадсан байх. Тэгээд одоо чулуугаа хадгалах гэж байх шиг байна гэлээ.
Болдер дотор талын нурсан хана руу тэмүүлэхэд Лена түүнийг буцааж татахад бэлэн зангууны олсноос чанга зуурчээ, Амьтан том хэлтэрхийнүүдээс авч чулуунуудтайгаа нийлүүлж тавилаа. Таван минутын дотор нэг метрээс арай өндөр чулуун овоо босгочихоод дээр нь авирч гарснаа хүндэрчихэв. Бор саарал өнгийн өтгөн чулуун овоон дээр урслаа.
- Тэр нөөцөн дээрээ хүндэрчихлээ гэж Элио хэлэв.
- Харин тийм ээ. Идэх юмаа өтгөнтэйгөө хольчихдог хачирхалтай л хэрэг байна хэмээн Лена хүлээн зөвшөөрөв.
- Энэ бол нөөц биш, харин оромж нь байна гэж аав нь хэлээд чулуун овоо руу дөхөж очвол амьтан цээжээ хэржигнүүлэн архирлаа.
- Миний бодлоор өтгөн нь хурдан хатдаг цементтэй адилхан юм байна хэмээн хэлээд Роберто жаахан холдож зогсов.
Гэнэт Болдер толгойгоо санаанд оромгүй хурдан эргүүлж ороолтонд залгаатай байсан олсыг хазаж таслаад овоон дээрээс хана руу асар хурдтай өнхөрлөө.
- Түүнийг зогсоогоорой!
- Анхааралтай байгаач!
Болдер Лена руу довтолсноо гэнэт эргэн аавыг нь хөөв. Элио завь руугаа ухасxийн очоод онгорхой хаалга руу эргэж харлаа. Болдер гадна талын ханан дээр хаа сайгүй нүх гарган хазална. Хана хэсэгхэн зуур ганхаж байснаа бутран уналаа. Роберто
- Болгоомжтой! хэмээн хашгирлаа. Болдер нурж унасан хэлтэрхийнүүд, зассан үүр оромжныхоо хооронд өнхөрсөөр, эцэст нь бөөгнүүлж тавьсан том чулуун овооныхоо ёроолд мэрж гаргасан нүх рүүгээ шургаад орчихов. Роберто урагшаа ухасxийн чулуун овоонд тулж очоод хажуу талаас нь өргөж түлхтэл овооны нэг тал газраас хөндийрснөө дээшээ харан хөмөрчихөв. Ил гарсан Болдер биеэ хумин атиралдлаа. Түүнийг үүрэндээ орохыг оролдох үед толгойг нь боосон ороолт тайлагдчихсан байжээ. Лена амьтны шилэн хүзүүн дээрээс өргөж бариад
- Би түүнийг барьчихлаа гэснээ шууд хайрцганд хийлээ. Дараа нь тэр тасарсан зангууны олсыг Элиод өгөв. Роберто
- Энэ амьтан чинь санаснаас илүү их ухаантай юм байна. Тэр бүхэл бүтэн байшинг нураачихаад үүрэндээ нуугдах гэж байна. Тэгээд биднийг нуранганд дарагдсан хойно газар доогуур нүхэлж зугтах гэсэн байх гэлээ.
Лена завинд хөлөө хооронд нь хавчиж суулаа. Болдерыг араас нь элдэж хөөхөд тэр одоо өөрийг нь хазна гэж айсандаа өмдөндөө шээс алдчихсан ажээ. Охиныхоо маш их айж цочирдсоныг ажиж мэдсэн Роберто
- Энэ бол гэрийн тэжээмэл эрх амьтан биш. Тэгээд л түүнийг чам руу хайрцганд хийж явуулсныг Рикардогоос дуулж мэдэнгүүтээ би чам руу яаравчлан давхиж очсон юм.
- Рикардо гэж хэн бэ? гэж Элиог асуухад
- Тэр бол Ленагийн өвөө, миний эцэг хэмээн Роберто тодруулан хэлээд
- Тэр энд, Венецид хүүхэд байхдаа амьдарч байсан. Түүний эцэг эх буюу миний эмээ өвөө Бeлгийн элчин сайдын яаманд ажилладаг байсан. Аавын жинхэнэ нэрийг Рик гэдэг гэлээ. Элио толгой дохиод зангууныхаа олсыг тайлан завиа болгоомжтой хөвүүлж эхлэв.
- Та нар завины яг дунд хэсэгт сууна. Тэгээд хамаагүй хөдөлж болохгүй шүү. Өөрөөр хэлбэл завь хөмрөх аюултай.
Лена хажуулж хэвтээд цамцныхаа хормойн хэсгийг доош чангаан өмднийхөө норсон хэсгийг халхаллаа. Хэрвээ завь зави хөмрөх юм бол Болдер сул санжсан хөлөөрөө сэлүүрдэж усны ёроолд хүрэх биз. Тэр хүчил төрөгчгүйгээр удаан байж чаддаг юм байна. Тийм биш байсан бол тэр газар доор өөрийгөө удаан нууж чадахгүй байсан хэмээн Лена таамаглан боджээ.
- Миний бодлоор бид Болдерын бүх шинж чанар, чадварыг олж мэдэж чадаагүй байгаа.
- Тэр хором мөч бүрт биднийг гайхшруулсан юм хийнэ гэсэн бодол надад төрж байна. Ер нь үзүүлбэр үзүүлэх нь зөв үү? гэж аав нь хэлэв.
- Бид зүгээр л илүү анхаарахад болно. Түүнийг зугтахаас сэргийлж ороолтноос хоёр олс уяна.

_________________
Sakura


Top
   
PostPosted: Jul.13.17 6:37 pm 
Offline
Олны Танил Гишvvн
Олны Танил Гишvvн
User avatar

Joined: Jul.30.06 7:33 am
Posts: 530
Location: Holland
Тэгээд хоёр зангууны олс өгөхийг зөвшөөрөх эсэхийг мэдэхээр Элио руу харвал тэр тэдний яриаг анзаарсан шинжгүй завиа усан сувгаар болгоомжтой залуурдахад хамаг анхаарлаа төвлөрүүлсэн харагдана.
- Болж байна уу? гэж Робертог асуухад
- Тийм ээ, зүгээр хэмээн Элио хариулаад
- Би харин хурдан сэлүүрдэж болохгүй. Завь маань жин ихтэй байгаа болохоор хурдан зогсоож чадахгүй. Бас чиглэлээ маш удаан өөрчилж байна гэв.
- Бидэнд яараад байх зүйл алга.
Лена хотын төвд хүрч, чулуунуудаа буулгахад бүтэн цаг зарцуулах хэрэгтэй юм байна гэж дотроо тооцоолж суулаа. Тэгэхээр үзүүлбэрээ эхлэх үед хэдийн орой болсон байх болно. Дараа нь орлогоо хувааж аваад буудал хайж олох хэрэгтэй. Арай Элиогийн гэрт хонож болох юм биш байгаа? Эцэг нь хүнд өвчтэй гэсэн юм чинь болохгүй байлгүй дээ. Тэд магадгүй ядуусын хороололд амьдардаг байх. Элио тэр хавийн газрыг их сайн мэдэж байсан.
- Бид одоо хаана байгаагаа мэдлээ гэж аав нь хэллээ. Лена ч Канаал Грандыг танилаа. Энэ өргөн усан суваг хоёрын тооны хэлбэртэй бөгөөд хотыг хоёр хэсэгт хуваадаг. Талбай руу хүрэхийн тулд нилээн урт зам туулах хэрэгтэй байв.

_________________
Sakura


Top
   
PostPosted: Jul.13.17 11:29 pm 
Offline
Асуулт Самбарын Хvндэт Харуул
User avatar

Joined: Sep.21.09 1:02 pm
Posts: 6305
Location: Энд
Баярлалаа :wd: :wd:

Энэ Болдер чинь харин эвгүй гар бна даа. Хамаг байшин барилга идчих гээд.

_________________
:wink:


Top
   
PostPosted: Jul.13.17 11:48 pm 
Offline
Олны Танил Гишvvн
Олны Танил Гишvvн
User avatar

Joined: Jul.30.06 7:33 am
Posts: 530
Location: Holland
mmiracle wrote:
Баярлалаа :wd: :wd:

Энэ Болдер чинь харин эвгүй гар бна даа. Хамаг байшин барилга идчих гээд.

:-D :-D :-D Инээдтэй санагдаад энэ номыг оруулж байгаа. уул нь өсвөр насныханд зориулсан ном байгаа юм.

_________________
Sakura


Top
   
PostPosted: Jul.14.17 9:36 am 
Offline
Зад Сэнхрvvлэгч Гишvvн
Зад Сэнхрvvлэгч Гишvvн
User avatar

Joined: Feb.23.06 7:50 pm
Posts: 233
Location: Покерын ширээ тогшоод л сууж байна
Duusahaar ni neg musun unshii doo

_________________
Make love, Not Poker :P


Top
   
PostPosted: Jul.14.17 6:38 pm 
Offline
Олны Танил Гишvvн
Олны Танил Гишvvн
User avatar

Joined: Jul.30.06 7:33 am
Posts: 530
Location: Holland
Арав

Федерико Бертолин богинохон засуулсан бараан өнгөтэй буржгар үсээ арагш нь иллээ. Тэр хамгаалагчийн заасан нүх рүү харж завьчдаас гадна ойр хавьд байсан хүмүүсийн гэрчилж ярьсан яриаг сонсов. Одоо эргэлзээд байх зүйлгүй болжээ. Энд чулуу хэмхчиж иддэг араатан бололтой нэг амьтан байжээ. Федерико хоорондоо төстэй хоёр хэргийн талаар бичиж үлдээсэн сайн дурын хамгаалагчийн рапортыг уншаад огт итгээгүй ажээ. Эхнийхэд нь усан оргилуурын хашлагыг эвдсэн талаар, харин хоёр дахид нь хоолны газрын ариун цэврийн өрөөний гадна талын ханыг нүхэлсэн гэсэн байжээ. Зөөгч эмэгтэй жуулчдыг таниад нэрийг нь хэлж өгсөн байна. Хэдийгээр сонирхлыг нь татаж байсан ч тэрбээр хотын даргын цэнгээний үеэр нэр хүндээ унагаахыг хүсээгүй л бол энэ хэрэгт хошуугаа дүрэх хэрэггүй байлаа. Өчигдөр нөгөө мянган төрхтэй хулгайч ордонд нэвтэрч ороод эрвээхэй зангиагаа үлдээгээд явжээ. Цэнгээнд уригдсан маш олон хүн үнэт эдлэл бүхий хүзүүний зүүлт, бөгж, гар цүнх болон мөнгөө алдацгаажээ.
Хулгайч зөвхөн асар их хөрөнгөтэй боловч гэнэн хүмүүсийг сонгон aвч хулгай хийдэг билээ. Тэр хийсэн хэргийнхээ тоогоор эрэн сурвалжилж байгаа хэрэгтнүүдийн жагсаалтанд дээгүүр оржээ. Харин одоо тэр ордонд нэвтэрч ороод зогсохгүй, аягүй бол сонгуульд ялсанд нь баяр хүргэж хотын шинэ даргатай гар барилцсан ч байж магадгүй болоод байв. Одоо хулгайчийг барих нь эн тэргүүний тулгамдсан асуудал болжээ.
Федерико сонинд нийтэлсэн дүгнэлтийг уншсан ажээ. Тэрбээр өөрийгөө хамгаалалтын албаны даргын суудлаа алдах вий хэмээн их түгшиж байгаа билээ. Хамгийн таагүй зүйл гэвэл хулгайч хувцсаа солихоос гадна гадаад төрхөө байнга өөрчилж байгаа явдал байлаа. Федерико эхлээд энэ хэрэг дээрэмчний үйлдэж байгаа хэрэг гэж боджээ. Учир нь хулгайчийг нэг удаа сахал тавьж үсээ арагш нь толийтол самнан тансаг үнэтэй хувцас өмссөн байснаар дүрсэлсэн бол өөр нэг удаа бүрх малгай духдуулсан туранхай биетэй, ууртай догшин эр байсан гэж хэлжээ. Хэрвээ хулгайч хулгай хийснийхээ дараа нэг хувцсаа нэрийн хуудас мэт орхиж явдаггүй байсан бол гарсан бүх хэргийн учрыг олтол хэдэн жил зарцуулагдах байсан биз. Федерико хулгайчийн үлдээсэн хувцаснуудыг хаанаас худалдаж авсныг тогтоохыг оролдсон боловч ямар ч ул мөр олоогүй ажээ. Зүсээ хувиргасан хулгайч дахин гарч ирэн хуруугаа хөдөлгөх төдийд хэнд ч анзаарагдахгүйгээр бүгдийг тайлж авч байлаа.
- Тэд зогсоол дээр ирсэн гэж нэг хамгаалагч хэлснээ
- Одоо тэд завинаас чулуу буулгаж байна. Тэднийг шууд баривчлах уу? гэж асуусанд Федерико
- Үгүй. Тэд юу хийх гэж байгааг би эхлээд мэдмээр байна. Чи тусгай салаа руу очоод бэлтгэлтэй байгаарай гэж хэл гэлээ.
Тэрбээр галереин доор очиж усан зогсоолыг ажиглан зогслоо. Лена аавтайгаа хамт багануудын хооронд чулуу овоолж байгааг Федерико харав. Тэд эрэн сурвалжлагдаж байгаагаа ч мэдэхгүй хаа сайгүй тэнүүчилж байгаагаас харахад их гэнэн байж таарна. Тэднийг баривчилснаар тэр одоо ганхаад байгаа хамгаалалтын албаны суудлаа бэхжүүлэх боломжтой болно. Харин хэт яаран хөдөлж болохгүй. Энд болох бүх үйл явдлыг сонингуудад тодорхой нийтлэх хэрэгтэй. Тэрбээр аль хэдийн зөөгч эмэгтэйтэй ярилцлага хий гэж хэдэн сурвалжлагчид мэдэгдэж, бас нөгөө араатныг усан зогсоолын даланд нүх гаргаж байхыг харсан гэрчүүдийн хаягийг цуглуулж авчээ. Хэрвээ одоо тэр мянган төрхтэй хулгайчийн талаар бодолгүй зөвхөн энэ араатантай холбоотой хэрэгт анхаарлаа хандуулж Ленаг аавтай нь хамт барьчих юм бол хотын шинэ даргад нүүр тал олоход маш их хэрэг болно. Хотын дарга өөрт нь итгэдэггүй, бас түүний ур чадварт найдахгүй байна гэсэн мэдрэмж Федерикод төржээ. Тэрбээр Лена, Роберто хоёрыг анхааралтай ажиглана. Тэд энэ их чулуугаар юу хийх гэж байгаа юм бол гэж тэр бодлоо. Чулуун овоо улам өндөр болсоор байв. Чулуу буулгахад тусалж байгаа хүүг зөөгч эмэгтэй огт дурьдаагүй. Тэр магадгүй чулуу зөөвөрлөх ажилд хөлсөөр ажиллаж байгаа биз. Түүнд нэг их анхаарал тавих хэрэггүй. Түүнийг бодлыг зөв гэдгийг батлах мэт Ленаг амьтнаа хайрцагнаас гаргахад хүү завиндаа үлдлээ. Хэлбэр нь гаж юм уу гэмээр сармагчинтай төстэй тэр амьтан холоос тийм ч ноцтой аюултай гэж харагдахгүй байв. Харсан амьтнаа тааралдсан чулуу бүрийг тээрэм шиг хэмхчдэг гэдэгт итгэж чадаагүй тэрбээр хүлээхээр шийдлээ.
Галереин доор зогсох нэг эр тэднийг ажиглаад байгааг Лена анзаарчээ. Нөгөө эрийг сайн ажсаны эцэст хамгаалалтын албаны дарга болохыг танингуутаа Лена маш их цочирдлоо. Тэрбээр шууд зугтчихгүйн тулд биеэ барих хэрэгтэй болов. Тэр хэрвээ биднийг барих байсан бол сүүдэрт нуугдаад зогсож байхгүй байсан хэмээн охин өөрийгөө тайвшрууллаа. Лена Болдерын нүдийг боож ороолтны хоёр үзүүрт зангууны олс залгачихаад аавдаа хандан
- За, эхэлцгээе гэж хэлэв.
Роберто чулуун овоон дээр гарч зогсоод
- Ноёд, хатагтай нара аа! Венецийн гайхамшиг. Дэлхийн бөмбөрцгийн хамгийн харанхуй агуйгаас бид нэг амьтан олсон бөгөөд бид түүнийгээ Болдер гэж нэрлэсэн. Энэ гайхалтай амьтны ур чадвар одоогоор бүрэн таньж мэдэгдээгүй! хэмээн чанга хэллээ.
Таван хүн дороо зогсож бусад нь өнгөрөөд явчихыг хараад Роберто нэг чулуу аван талбай дээр өнхрүүлэв. Болдер хүндэрснийхээ дараа дахиж өлссөн бололтой чулуу руу асар хурдтай очиж дундуур нь тас хазлаа. Түүний хийсэн энэ үйлдэл олны анхаарлыг соронзон мэт татаж хүмүүс ярилцахаа болин ойртон ирцгээв.

_________________
Sakura


Top
   
PostPosted: Jul.15.17 3:18 pm 
Offline
Асуулт Самбарын Хvндэт Харуул
User avatar

Joined: Sep.21.09 1:02 pm
Posts: 6305
Location: Энд
Баярлалаа :wd: :wd:

_________________
:wink:


Top
   
PostPosted: Jul.16.17 8:14 pm 
Offline
Олны Танил Гишvvн
Олны Танил Гишvvн
User avatar

Joined: Jul.30.06 7:33 am
Posts: 530
Location: Holland
Лена Болдерыг нүд салгахгүй ажиглан тэр хэрвээ нэг олсыг тасалбал нүдний боолтыг шууд тайлахад бэлэн зогсоно. Роберто дахиад нэг чулуу шидтэл Болдер дахин араас нь өнхөрч очоод чулууг хага хазав. Үсэн бүрхүүлтэй энэ амьтны үзүүлбэр улам сонирхолтой болж олон хүн цуглахыг харсан Роберто
- Бидэнд тайз хэрэгтэй болох нь ээ. Хичнээн олон хүн наашаа ирж байгааг харж байгаа биз дээ гэв. Тэгээд Болдерын шилэн хүзүүн дээрээс барьж өргөөд чулуун овоон дээр тавилаа. Болдер дороо байсан чулуунуудыг үнэртсэнээ идэх эхэллээ. Одоо хүмүүс юу болж байгааг сайн харж үзүүлбэр сонирхлыг нь татаж эхэлсэн тул хайрцганд мөнгө хийцгээнэ. Болдер овоонд нүх гаргаж шурган орлоо. Лена чулуун овоо руу авирах гэтэл овоо цөмөрчихөв. Хүмүүс нөгөө амьтныг дарагдчихлаа гэж боджээ. Лена ч мөн адил тэгж бодоод санаа нь зовж чулуунуудыг зайлуулж эхэллээ. Хүмүүс түүнд туслахаар урагшаа ухасxийв. Төд удалгүй тэд Болдерыг олж харлаа. Тэр овооны ёроолд талбайн хучилтыг нүхэлчихжээ. Хэрвээ Болдерын урд хөлнүүд олсондоо орооцолдоогүй байсан бол тэр аль хэдийн зугтчихсан байх байжээ. Лена Болдерыг нүхнээс гаргаж хөлийг нь чөлөөлөн нүднийх нь боолтыг заслаа. Роберто дахиад чулуу өнхрүүлэв. Болдер чулуу руу тэмүүлэн урд хөлөн дээрээ үсэрч цовхчин, исгэрэх мэт дуу гаргаснаа араас нь өнхөрлөө. Хүмүүс сандарч шуугилдан арагшаа ухарцгаав. Болдер чулуугаа амандаа зуужээ. Хүмүүсийн алга таших чимээ чих дүлийрүүлэх шахахад амьтан хамаг биеэ хураан нугдайгаад суучихав. Лена Болдерыг дахин үзүүлбэрээ үзүүлж чадах хүртэл чихнийх нь ард минут хэртэй аяархан маажлаа. Роберто үзэгчдийн дундуур явж мөнгө цуглуулж харагдана. Лена Элиод хандан бэлэн байхыг сануулан дохилоо. Хэрвээ хангалттай мөнгө цуглуулах юм уу, эсвэл ямар нэг аюултай зүйл тохиолдвол тэд тэндээс дариухан холдохоор ярилцсан байжээ. Лена нурж унасан овоон дээр гараад галереи руу харлаа. Федерикогийн байсан газар одоо өөр хүмүүс зогсож байв.

Болдер талбайн хучилтыг мэрж нүх гаргасан байхыг Федерико олж хараад тусгай салааныханд даалгавар өгөхөөр ордон руу явжээ.
- Та нар зүсээ хувиргах хэрэгтэй. Хэрвээ тэр амьтан дахиад юм сүйтгэвэл та нар баривчлах ажиллагааг шууд эхэлцгээнэ гэж түүнийг хэлэхэд
- Юу болоод байгаа юм бэ, Федерико? гэж асуух сонсогдов. Хотын дарга хөрөг зурагнууд болон алтадмал өнгөөр чимэглэсэн хагас нуман хэлбэртэй гантиг шатаар бууж ирлээ.
- Үгүй, юу ч болоогүй. Бүх юм миний хяналтанд байгаа.
- Энэ тэр гудамжны жүжигчидтэй холбоотой хэрэг үү? Би тэднийг цонхоор харсан. Надад тэд нар тусгай салааныхныг хөдөлгөхөөр тийм ч буруутай санагдаагүй шүү. Тэр амьтан жуулчдыг энэ хот руу татах бас нэг өгөөш болж чадна. Талбай дээр хичнээн хүн цугласныг чи харсан уу? Магадгүй бид тэдний тоглолтыг амжилттай болгохын тулд тусалж болох л юм. Яг одоо тэдний үзүүлбэр их аюултай харагдаж байна. Тэр амьтан хүмүүс рүү довтолж айлгаж ч магадгүй учраас би тэнд бага насны хүүхдүүд байлгамааргүй байна.
Хотын даргын араас хамгаалалтын албаны зөвлөлийн гишүүд хүрч ирлээ.
- Федерико, чи хаана байсан юм бэ? хэмээн тэдний нэг асуув.
- Тэр гудамжны жүжигчдийг баривчлахаар тусгай салааг хөдөлгөх гэж байна гэж хотын дарга хэллээ.
Үүнийг сонсоод гишүүд гайхаж цочирдсон харагдана.
- Энэ талаар чи яагаад бидэнд мэдэгдээгүй байдаг билээ? гэж нөгөө гишүүн дахин асуулаа. Тэр гишүүн өөрт нь итгэдэггүйг мэддэг хотын дарга нэр хүндийг нь зориуд унагаахаар оролдож байгааг Федерико анзаарчээ.
- Тэр халаасны хулгайч өчигдөр яаж энд орж ирснийг чи тодруулж чадсан уу? гэж хотын дарга түүнээс асуув.
Федерико уур бухимдлаа мэдэгдчихгүйг оролдон шүлсээ залгилаа.
- Би хэргийг судалж байгаа, эрхэм дээдэс ээ.
Хотын дарга хаалга онгойлгож өгөхийг гараараа занган дохиод
- Би тэр үзүүлбэрийг ойроос хармаар байна гэв.
- Ингэх хэрэгтэй гэж үү? Таныг зориуд гадагшаа гаргах гэж энэ тоглолтыг зохион байгуулсан байж магадгүй.
- Энэ үнэхээр тийм бол хэн үүний ард байгааг би мэднэ гээд хотын дарга хамгаалалтын албаны зөвлөлийн гишүүдийг араасаа дагуулан гудамжинд гарав.
Федерико өөрийг нь үл ойлгосон мэт харах тэдний харцыг хараагүй мэт царайлав. Өмнөх хотын даргыг халдлагаас аварсны дараа тэр хамгаалалтын албаны даргаар дэвшин ажиллах үед зөвлөлийн хэд хэдэн гишүүн түүнд дургүйцдэг болсон юм шиг санагдаж байжээ. Тэд уг халдлагыг Федерико өөрөө зохион байгуулсан гэсэн цуурхлыг тарааж байсан. Тэрбээр бүх гэмт хэрэгтнүүдэд хатуу шийтгэл оноосон боловч цуурхлыг дарж чадаагүй билээ. Хэрвээ тэдгээр гишүүд хотын даргад өөрийг ньнөгөө мянган төрхт хулгайчтай хуйвалдаж хамтарч ажиллаж байгаа хэмээн ятгахыг оролдсон байвал тэр лав гайхахгүй. Федерико тусгай салааныханд хандан
- Хотын дарга ямар ч хамгаалалт, зааварчилгаагүйгээр хүмүүсийн дунд орох нь аюултай. Та нар нүдэнд нь өртчихөлгүй түүний эргэн тойронд очиж ажиглалт хий. Тэр та нарыг харах л юм бол буцаах тушаал өгөх болно гэлээ.
Тэрбээр өөрөө хотын дарга болон зөвлөлийн гишүүдийг гүйцэж очоод
- Ингэж дэндүү ойртох нь аюултай юм биш үү? хэмээн санаа тавьсан байртай асуув. Хотын дарга
- Федерико, чи одоо намайг хүн бүр заналхийлээд байгаа юм шиг л аяглах юм гэснээ
- Чамайг хамгаалалтын алба удирддаг болсноос хойш өнгөрсөн хорин жилийнхээс ч илүү олон хүн ял сонссон. Тоглолтыг хүмүүс сонирхон үзэж байх үед чи энэ жүжигчдийг баривчилмаар байгаа биз дээ. Би энэрэнгүй засаглалыг сонгосон. Хэрвээ албан тушаалаасаа огцрохыг хүсээгүй бол чи наад байнгын хардаж сэрдэж байдаг зангаа болих хэрэгтэй хэмээн нэмж хэллээ.
Зэвүү нь хүрсэн Федерико толгойгоо өөр тийш эргүүлэн хөмхийгөө зуув. Урьд өмнө хэн ч түүнийг ил тод буруутгаж байгаагүй ажээ. Тэр эргэн тойронд болж байгаа бүх зүйлийг зөвхөн өөрт нь мэдээлж байдаг маш том сүлжээ бий болгосон билээ. Түүнчлэн мэдээлэгч нараа хамгаалахын тулд тэрбээр тодорхой хэдэн гэмт хэргийг хэрэгсэхгүй болгоход хүрдэг байжээ. Энэ нь түүнийг эрх мэдлээ урвуулан ашиглаж байгаа мэт сэтгэгдэл бусдад төрүүлдэг бололтой. Хэрвээ хотын дарга ажлынх нь арга барилыг шүүмжилсэн бол тэр ойлгох байсан боловч харин ажлаас хална гэж сүрдүүлсэн нь дэндсэн хэрэг байлаа. Түүний гарт Дээд зөвлөлийн бүх гишүүд сүрдүүлгэнд автсан, эсвэл авилгал авсан гэх сонгуулийг хүчингүйд тооцож болохоор хангалттай баримт мэдээлэл байгаа ажээ. Энэ хотын дарга өөртэй нь найзалсан нь дээр гэдгийг ухаарахгүй л байгаа юм байх даа?

Хотын даргыг дотогш нь нэвтрүүлэхээр үзэгчид хоёр тийшээ ярагдахыг Лена олж харлаа. Тэр Болдерын шилэн хүзүүн дээрээс барин завь руу ухасxийн зугтаах гэтэл аав нь түүнийг хориглон зогсоогоод
- Тэр хэрвээ биднийг баривчлах гэсэн бол хамгаалагчдаа явуулах байсан гэв.
Болдер нурсан чулуугаар дахин овоо босголоо. Лена Болдероор тоглоом хийж дээшээ тавьсан чулуунаас нь сэмхэн авна. Амьтан овоо яагаад өндөр болохгүй байгааг ойлгохгүй бага зэрэг сандрахыг хараад хүмүүс инээлдлээ.
Болдер овоон дээр үсэрч бууснаа амаа том ангайлгав. Тэр чулуунуудаа хазахын оронд шүдээрээ мэрж, толигор өндгөн хэлбэртэй болтол өнгөлж зүлгэлээ.
- Тэр ругби тоглох нь ээ гэж Роберто тааварлан хэлснээ
- Минийхээр бол хотын дарга руу буудах их бууны сум хийж байгаа юм шиг байна гэв.
Болдер Ленагийн гайхлыг төрүүлэн бөмбөлгөн дээрээ гарч сууснаа дахиад хүндэрлээ. Дараа нь доошоо гулган бууж хурдан хатдаг өтгөн дээрээ биеэ наан үрж эхлэв.
- Түүний үс ноос тэнд наалдаж байна.
Болдер бөмбөлгөнөөс хөндийрснөө дахиад налж биэе үрлээ. Тэр овоог бор өнгийн үс ноосонд хучигдтал энэ үйлдлээ давтан хийв. Лена түүний яг юу хийхээд байгааг тааж мэдтэл хэсэгхэн хугацаа өнгөрлөө.
- Тэр өөрийгөө хийж байна гэж түүнийг хэлэхэд
- Энэ чинь байхгүй юу! гэж эцэг нь чанга орилов.
Болдер өөрийнхөө баримлыг мэрж хийснийг харсан хүмүүс алга ташлаа. Хотын дарга ч гэсэн алга ташихыг Лена хараад
- Та хайрцгаа бариад хотын дарга руу очиж яагаад болохгүй гэж хэмээн хэлэхэд эцэг нь
- Тэгэх шаардлагагүй гэлээ.
Хотын дарга Федерикод хандан нэг юм хэлэхэд нөгөөх нь тэдэн рүү хүрч ирэв. Тэр ууртай ширүүн харагдах ажээ. Лена, Роберто хоёр сэтгэл түгшин түүний юу хэлэхийг хүлээн зогсов.
- Хотын дарга та бүхний үзүүлбэрт сэтгэл өндөр байгаагаа мэдэгдэхийг хүссэн юм. Тэр энэ амьтныг манай хотод сар болгон хүрэлцэн ирдэг гадаадын зочид төлөөлөгчдөд зориулан тоглуулахыг хүсэж байгаа тул худалдаж авмаар байна гэнэ.
- Бид түүнийг худалдахгүй гэж Лена хариулав.
Федерико мушийн инээмсэглэснээ эргээд явлаа. Түүний хэлэхийг сонссон хотын даргын царай хувьсxийв. Федерико дахин буцаж ирлээ.
- Хотын дарга таарч тохирсон үнээр нь авмаар байна гэнэ.
- Түүнийг худалдахгүй ээ гэж Лена дахин хэлсэнд Роберто
- Бид энэ талаар бодолцож үзье хэмээгээд
- Таарч тохирсон гэхээр энэ маш өндөр үнэтэй байж ч магадгүй шүү дээ гэлээ.
- Болдер минийх болохоор би түүнийг худалдахгүй гэж Лена эсэргүүцэв.
- Та нар түүнд өөрсдөө очиж хэл. Харин дэг журамтай, даруухан байна шүү. Та нарын усан сангаас гадна өөр олон юм эвдэж гэмтээснийг тэр мэдэж байгаа. Хэрвээ би шийдвэр гаргасан бол та нар аль хэдийн цоожтой хаалганы ард сууж байх байсан гэж Федерико хэллээ.
Түүний хэлэхийг сонсоод Лена балмагдчихав. Өвдөг нь чичрэн сөхөрчих шахсан тэрбээр хотын дарга руу очлоо.
- Тавин алтан дукат өгнө гэвэл чамд ямар санагдаж байна? хэмээн хотын дарга хэлсэнд Федерико
- Тэр хүсэхгүй байна, эрхэм дээдэс ээ гэж өлгөн авч хариулав. Xотын дарга
- Чи охины оронд хариулах хэрэггүй юм биш үү гэж хэлээд
- Алив охин минь, ямар үнэ хүрэхийг хэл. Би хэлснийг чинь төлнө гэлээ.
- Энэ амьтанг худалдахгүй гэж Лена хариулав.
- Бүх юмыг худалдаж авч болдог. Эрдэнэсийн өрөөнд тавин том алмаазтай хүзүний зүүлт байгаа. Хэрвээ тэр алмаазны нэгээр энэ амьтныг сольё гэвэл чи зөвшөөрөх үү?
- Энэ таны шийдвэр үү? хэмээн Федерико асуугаад
- Тэр хүзүүний зүүлт бол эрдэнэсийн сангийн чухал хэсэг. Хамба лам үүнийг чинь хэзээ ч зөвшөөрөхгүй гэлээ.
- Би зөвхөн жишээ татаж л хэлж байна гэж хотын дарга хэлсэнд Роберто ярианд оролцон
- Би бол зөвшөөрөх л байсан гэв.
- Сайн байна. Тэгвэл бид алмаазны үнийг мөнгөнд шилжүүлж тооцоход болох юм байна гэж хотын дарга хэлтэл
- Болдерыг зарахгүй. Тэр чинь минийх, би үүнийг хүсэхгүй байна гэж Лена уурсан хашгирлаа. Үзүүлбэрийн үргэлжлэлийг хүлээн зогсож байсан хүмүүс юу хэлэхийг нь сонсохоор хотын дарга руу дөхөцгөөв. Хотын дарга
- Наад амьтнаа надад худалдчих, би та нарын нэрийг алдартай болгоод өгье гэхэд Лена
- Тэгж бодохгүй л байна шүү гэлээ. Аав нь сандарч
- Жаахан даруухан байгаач хэмээн анхааруулав. Цугласан хүмүүс
- Болдер! Болдер! хэмээн орилж эхэллээ.
Лена хоёр олсноосоо таттал аль хэдийн тасарчихсан, харин Болдер багануудын нэгийг тойрон мэрж байгаа харагдав.
- Болгоомжтой! гэж aав нь анхааруулан хэлээд Ленаг хажуу тийшээ татаж холдууллаа. Далавчтай боронзон арслан чих дүлийрэм чимээ гарган газарт бут үсрэн уналаа.
- Тэднийг барь! хэмээн хотын дарга ориллоо.
Лена Болдерыг шүүрч аван аавтайгаа хамт завь руу үсрэн ороход Элио завиа уяанаас яаравчлан суллав. Тэд завин дээрээсээ хажуу тал руугаа далийсан багана нижигнэн унаж, тусгай салааны хамгаалагч нар усан зогсоолын далангийн ирмэгт хүрэхээр нурсан багана дээгүүр авирцгаахыг харлаа. Федерико тэднийг шавдуулж хэдэн завь аван завь бүрт таван хамгаалагч суулгаж тэдний араас хөөлгөв.
- Хурдлаарай, тэд биднийг гүйцэх нь байна хэмээн Лена Элио руу хашгиран хэллээ.

_________________
Sakura


Top
   
PostPosted: Jul.17.17 7:20 am 
Offline
Олны Танил Гишvvн
Олны Танил Гишvvн
User avatar

Joined: Jul.30.06 7:33 am
Posts: 530
Location: Holland
Арван нэг

Мирко Сантури зургийн тавиураа хураагаад газраас нэг чулууны хэлтэрхий авлаа. Тэрбээр гүйцэж барих ажиллагааг удирдаж байгаа Федериког ажиглан харна. Хамгаалагчид таван минут ч бололгүй Элиог хөөж гүйцэхээр байв. Мирко тэднээс түрүүлж завинд хүрэхийг хүссэн тул зургийн тавиураа сугавчлаад хүмүүс болон гудамжнуудыг ороон Элиогийн завь руу гүйлээ. Завь суваг руу орж ирэхийг тэр жижиг гүүрэн дээрээс олж харлаа. Хамгаалагчид тэднээс арваад метрийн зайтай хөвж явна. Тэрбээр гутлынхаа үдээсэнд чулуугаа уяад хашлага давуулан тавиад хүлээв. Завь гүүрэн доогуур гулган ороход Мирко чулуугаа Болдерын хамрын урд унжууллаа. Болдер ухасxийн чулууг үмхсэнд Мирко уяанаас татан түүнийг завинаас гаргав.
- Болдер! Зураач Болдерын нүдний боолтыг тайлж хаяад авч зугтаахыг харсан Лена
- Муу новш! Тэр яаж ингэж чадав аа! Би үүнийг гадарлах хэрэгтэй байсан юм! хэмээн ориллоо.
Нөгөө эрийг араас нь хөөхөөр Ленаг ус руу үсэрч орох гэтэл Роберто хориглон зогсоов. Хамгаалагч нар тэднээс таван метрийн цаана байлаа. Федерико завины урд хошуун дээр зогсоод тэднийг сайн дураараа бууж өгөхийг шаардлаа. Байдал аль хэдийн найдваргүй болсон мэт байсан ч Эли о урагшаа сэлүүрдсээр байв. Тэр завиа гэнэт хагас эргүүлэн дөнгөж багтаж орохоор нарийхан суваг руу орууллаа. Хамгаалагчдын завь сувагт гацчихав.
- Бид тэднээс зайлж чадлаа гэж Робертог хэлэхэд Элио
- Арай амжаагүй байна. Тэд тойроод хүрээд ирнэ гэлээ. Тэр хамаг чадлаараа завиа урагш нь зүтгүүлэн өөр сувгаар орсноо дахиад шинэ суваг руу залуурдав. Тэгээд Элио
- Одоо харин бид тэднээс салж чадлаа гэж хэлсэн ч дахин арван хэдэн минут сувгаар сүлжин хөвсөөр Ленагийн огт мэдэхгүй дүүрэгт хүрч ирлээ.
- Бид Болдерыг хайж олох хэрэгтэй гэж охиныг хэлэхэд
- Хүссэнээ л хий. Харин би та нарын оронд байсан бол өнөө шөнө завины бүтээлгэн доор нуугдаж байгаад маргааш өглөө эртхэн энэ хотоос зайлах байсан хэмээн Элио бодсноо хэлэв.
- Бид Болдерыг ингээд зүгээр орхичихож болохгүй гэж Лена зөрүүдлэсэнд
- Тэр амьтан өөрийгөө аргалчихна. Харин тэр муу хулгайч хэд хоног ч бололгүй баригдаж таарна хэмээн эцэг нь хэлэв. Тэгсэн ч Лена эцгийнхээ үгнээс зөрж
- Болдергүйгээр би эндээс хаашаа ч явахгүй гэлээ.
- Би ч гэсэн мөнгөө авалгүйгээр явахгүй гэж Элиог хэлэхэд Роберто хайрцгаа авч мөнгөө тоолов. Тэгээд Элиод дөрөвний гурвыг өгсөнд тэрбээр
- Бид тал нь гэж тохирсон гэлээ.
- Биднийг зугтахад чиний тусламж хэрэгтэй байгааг бодолцож би төлж байгаа юм.
- Тэгэх хэрэггүй. Энэ мөнгө уул нь... Би хүсэхгүй байна.
- Аав чинь хүнд өвчтэй байгаа гэж би бодсон юм сан. Наадахаа ав даа гэж Лена хэллээ.
Элио мөнгөө авч өмднийхөө халаасанд түнтийтэл нь чихэв.
- Маргааш өглөө намайг иртэл завины бүтээлгэн доор байж бай. Би та нарыг машин руу чинь хүргэж өгнө. Харин энэ хэдийн төлөгдсөн.
- Чи яагаад завиа гэрийнхээ ойролцоо аваачиж тавихгүй байгаа юм бэ? гэж Лена асуулаа.
- Тэнд завиа гэрийн урд тавихаар хулгайд алдчихдаг.
Элио хулдаасан бүтээлгээ дэлгэж бэхлэнгээ тэднийг гадагшаа харж чадахаар нэг үзүүрийг нь онгорхой орхилоо. Лена аавтайгаа хамт шурган орж хэвтэв.
- Маргааш болтол түр баяртай.
- Түр баяртай.
Элио яваад өглөө.
- Тэр уул нь биднийг хоёр дахь шөнөө завинд өнгөрөөж байгааг мэдэх хэрэгтэй байсан юм гэж Роберто хэллээ. Лена
- Би өлсөж байна гэв.
- Миний ам цангаад байна.
- Хоёулаа явж юм идэх үү? хэмээн Лена асуугаад
- Бидэнд одоо мөнгө байгаа гэлээ.
- Ингэж болно гэж чи бодож байна уу? Федерико хамгаалагч нартайгаа биднийг хайж байгаа. Mаш олон хүн тоглолт үзсэн. Биднийг дор нь танина.
- Хоёулаа нар жаргатал хүлээж байгаад дараа нь явъя.
- Зөвшөөрч байна.
Байшингууд улаан өнгөтэй болжээ. Лена нөгөө зураачийн тухай бодлоо. Тэр тэднийг анх талбай дээр ирэхэд араас нь дагаж, бас кафед байхад холоос ажиглаж байсан. Тэр магадгүй Фeдерикогийн туршуул байсан байх. Федерико галереин доор зураачийн ард зогсож байсан. Энэ бүгд санамсаргүй тохиолдол байгаагүй. Хэрвээ Федерико хэд хоногийн дараа хотын даргад Болдерыг өндөр үнээр худалдсан байвал Лена огт гайхахгүй байлаа.
- Зураач Болдерыг сайн харна гэдэгт би найдаж байна гэж тэр хэллээ.
- Зураач аа?
- Та Сан Марко талбай дээр байнга сууж байсан тэр зураачийг таниагүй юм уу?
- Би Элиог зоригжуулж шавдуулах гээд завгүй байсан. Хэрвээ чамайг хашгираагүй бол би юу ч анзаарахгүй өнгөрөх байлаа. Тэр Болдерыг гүүрэн дээрээс яаж татаж авч чадсан юм бол?
- Үдээсэнд уясан чулуугаар. Тэнэг амьтан чинь яг л өгөөш үмхэж байгаа загас шиг баригдсан.
Аав нь чанга хөхөрлөө.
- Болдер бидэнд өчнөөн гай тарьсан шигээ түүнд бас гай учруулах байх гэж би бодож байна. Ингэхэд бүх юм бүтэлгүйтээд байгааг чи ер нь анзаарсан уу?
- Бид багануудын дундуур гарсан учраас тэгж байгаа юм.
- Чи шүтлэгтэй юм байна.
- Үгүй, харин та шүтлэгтэй. Амьтан яаж бидэнд гай, азгүйтэл авчрах юм бэ?
- Тэр яаж чулуу идэж чаддаг юм бол? Энэ талаар чи бодож үзсэн үү?
- Та?
- Үгүй.
Тэд харуй бүрий болтол маргалдацгаав. Зөвхөн хөлийн чимээ, эсвэл хүмүүсийн арилцах дууг сонсох үедээ чимээгүй болж байлаа. Хэн нэгэн тэднийг хулдаасан хучлаган доор яагаад сууж байгааг асуугаасай гэж хүссэнгүй.
- Явж хоол идэцгээх үү?
- Би өлсөхөө больчихлоо.
- Би ч гэсэн.
- Тэгвэл та яагаад асуусан юм бэ?
- Чамайг өлсөж байгаа гэж би бодсон юм.
Чулуу зөөснөөс болж Лена их ядарчээ. Өөртөө хэдэн дэр ойртуулаад тэр нүдээ анилаа. Гэтэл аав нь
- Бид уул нь зочид буудалд өрөө авч болно. Ингэхэд бид яахаараа ингэж айж ичиж байх ёстой гэж? хэмээн хэлэв.
- Тэрний оронд бид Болдерыг хайсан нь дээр.
- Федерико биднийг барилаа гэхэд дараа нь тэр биднийг яах бол?
- Ёстой мэдэх юм алга.
- Хоёулаа бүтээлгэн дороо үлдэх үү?
- Тэгье.

_________________
Sakura


Top
   
PostPosted: Jul.17.17 7:25 pm 
Offline
Олны Танил Гишvvн
Олны Танил Гишvvн
User avatar

Joined: Jul.30.06 7:33 am
Posts: 530
Location: Holland
Элио яагаад тэднийг гэртээ хонуулъя гэж хэлээгүй юм бол хэмээн Лена өөрөөсөө асуулаа. Бас тэр эхлээд яагаад илүү хөлснөөс татгалзсан юм бол? Яагаад ч юм Элио ямар нэг юм нуугаад байна гэсэн бодол охинд төржээ. Хүү ямар нэг зүйлээс санаа нь зовж ичээд ч байх шиг. Арай өвчтэй эцгээсээ болсон юм биш байгаа? Тэр үнэхээр өвчтэй юм болов уу? Маргааш өглөө Элиог ирж машин руу хүргэж өгөх үед асууж үзнэ.

Мирко том баганын дэргэд байдаг нурж унах шахсан байшиндаа хүрч ирлээ. Тэр хурдан явахын тулд замдаа зургийн тавиураа суваг руу хаяад Болдерыг ноорхой хүрмэндээ ороожээ. Тэрбээр гэртээ ороод амьтнаа ширээн дээр тавиад дээр нь чийдэн асаалаа. Гал тогооны өрөөнөөс орж ирсэн буурал буржгар үстэй настай эмэгтэй, Элда
- Чи юу авчирсан юм бэ? гэв.
- Юу ч биш ээ.
- Юу ч биш гэхээргүй их л том харагдаж байна даа.
- Миний хэрэгт хошуугаа битгий дүрч бай гэж би танд хэлээгүйсэн бил үү.
Эмэгтэй гал тогоо руугаа буцаж орсноо уур савсуулсан хоолтой сав авчирлаа.
- Баяр тэмдэглэж байгаа юм уу?
- Чи их олзтой байгаа болохоор өөрсдийгөө баярлуулахад болохгүй юм алга. Хэрвээ энэ янзаараа байх юм бол бид удахгүй эндээс нүүж чадна гэж эмэгтэйг хэлэхэд Мирко
- Өнөө орой би амьдралдаа том өөрчлөлт гаргана. Маргааш бид хотын даргаас ч илүү баян болно хэмээн хариу хэлэв.
- Чи төрхөө ямар болгож өөрчилмөөр байна?
- Гуйлгачин болно.
- Надад хэдэн ноорхой хүрэм байгаа.
- Энэ амьтныг булааж авах үед намайг таньчихсан. Энэ хувцаснуудыг шатаах хэрэгтэй.
- Хэрвээ чи одоо зураач шиг зүсээ хувиргаж чадахгүй юм бол яаж тэр байр байшингуудыг ажиглаж чадах юм бэ?
- Та миний ярьсныг сайн ойлгосонгүй бололтой. Өнөө шөнө би бидний амьдралд хангалттай хүрэлцэх маш их мөнгө хулгайлна.
- Чи баян болохынхоо оронд яагаад шударгаар амьдарч болдоггүй юм бэ?
Ээж нь түүнд юу хэлэх гээд байгааг Мирко сайн ойлгожээ. Хэрвээ өөрийнх нь нөмөр нөөлөгт байгаагүй бол ээж нь аль хэдийн тэр замыг сонгох байсан. Мирко ээждээ өөрт нь зориулж хийх хувцасны даавуу авах мөнгийг яг цав тааруулж өгдөг.
- Улаан хүрэн хүрэм хэдийн бэлэн болсон. Чи тааруулж үзмээр байна уу?
- Тэгье. Би энэ хувцастайгаа энэ хотыг хоосортол нь дээрэмдмээр байна. Энэ Венецийн түүхэнд тохиолдсон хамгийн том дээрэм байх болно.
- Чи яг юу төлөвлөснөө надад хэлж болох уу?
- Үгүй, гэхдээ би танд энэ амьтан маш чухал үүрэг гүйцэтгэнэ гэдгийг л хэлж чадна.
Элда Болдер луу очиж толгойг нь маажлаа. Болдер зогисуулж эхлэв.
- Энэ яагаад хамаг биеэ нугдайлгаад хураачихсан юм бэ? Чи энэ чийдэнгээ унтраачихаж болдоггүй юм уу?
- Амь насанд халтай ч байж мэдэх маш их аюултай хэмээн Мирко орилоод
- Хэрвээ та чийдэнг унтраах юм бол энэ бүх юмыг сүйтгэнэ. Харин би таны хүзүүг мушгина. Гараа наад амьтнаасаа холдуулаад сандал авч суу.
- За за, ойлголоо гэж Элда хэлээд гал тогооныхоо өрөө рүү хурдан алхлаа.
- Суу гэж би хэлсэн шүү!
Элда сандал руугаа эргэн очиж суухад Мирко
- Намайг сайн сонс! Энэ амьтан эрдэнэстэй ч зүйрлэшгүй тийм их үнэ цэнэтэй. Тийм болохоор та түүнд хуруугаа ч хүргэж болохгүй. Ойлгосон биз? гэлээ.
- За, ойлголоо гэж ээж нь давтан хариулав.
Тэр хэрвээ ээждээ тодорхой сайн ойлгуулж чадвал дур зоргоороо аашлаад байх нь гайгүй байдаг ажээ. Мирко арын өрөөнд орж улаан өнгийн хувцсыг өмслөө. Бусад бүх хувцсаа шатаах хэрэгтэй. Ардаа ямар ч ул мөр үлдээж болохгүй.
- Таарч байна уу?
- Яг болсон байна гэж Мирко хэлэв. Тэр хувцсаа тайлчихаад ээжийнхээ даавуу шуувуу хадгалдаг модон хайрцаг руу очиж бүгдийг нь гаргалаа.
- Чи юу хийгээд байна аа?
- Надад хайрцаг хэрэгтэй. Энэ даавуунуудыг шатаах хэрэгтэй.
- Дэндүү хайран юм биш үү. Наана чинь бас гоё...
- Бүгдийг нь шатаа гэж би хэлээд байна!
- За за.
Мирко хайрцагнаас хувцаснууд нэмж гарган зуухны хажууд овоолсон даавуунууд дээр чулуудах зуураа зөвхөн хоёр гадуур хүрэм, нэг ноорхой өмд ялгаж тусад нь тавилаа.
Ээж нь
- Би бүгдийг нь дөнгөж сая индүүдсэн юм сан гэсэнд Мирко
- Та одоо ямар ядаргаатай юм бэ хэмээн хэлэв.
Тэрбээр сахлаа хусаж, үсэндээ цагаан нунтаг энгэсэг түрхэж бууралтуулан арваад насаар оворжуу болов.
- Нүүрэнд үрчлээ нэмээдэх.
Мирко сандал авч суухад Элда нүүрийг нь янзалж эхлэв. Тэр нүүрний будгаар нямбайлан үрчлээний зураас гарган будтал Мирко тавиад насны гуйлгачингийн төрхтэй боллоо. Мирко ноорхой хувцаснуудаа өмсөн толинд өөрийгөө харвал санаанд нь яв цав тохирчээ.
- Хар хослол чинь их харамсалтай байна. Би тэр хослолыг долоогоос илүү олон өдөр оёсон гэж ээж нь хэлтэл Мирко
- Бид ийм зуун хослол ч авч хүрэхээр их мөнгөтэй болно гэж батлан хариулав. Тэгээд өчигдөр өмссөн хар хослол руугаа хараад Ленатай тааралдсанаа бодлоо.

_________________
Sakura


Top
   
PostPosted: Jul.17.17 7:25 pm 
Offline
Олны Танил Гишvvн
Олны Танил Гишvvн
User avatar

Joined: Jul.30.06 7:33 am
Posts: 530
Location: Holland
Усан оргилуурын дэргэд халаасаа үнэт эрдэнэсээр түнтийтэл дүүргэсэн түүнд охин Болдерын юу хийж чаддагийг харуулжээ. Тэрбээр хотын даргын цэнгээний үеэр хулгай хийсэн нь урьд өмнө хийж байснаас нь хамаагүй их аз сорьсон хэрэг байлаа. Хэрвээ юм хулгайлахыг нь хүн анзаарвал арслангийн баримлын хөндийд орж нуугдана гэж тэр бодож байсан боловч баян хатагтай нараас хулгай хийх нь жирийн жуулчдыг бодвол хамаагүй амархан байжээ. Тэд хоорондоо ярилцах үедээ өөд өөдөөсөө харан тас ширтэлцэх тул хүссэн юмнуудаа амархан мулталж авч чадсан ажээ.Түүнчлэн өөрийг нь харсан олон хатагтай нар хөөрч догдолж байсан нь түүнийг маш их гайхшруулсан билээ. Энэ баян тансаг амьдрал бол өнгөц төдий зүйл гэдгийг өмссөн хувцас, соёлч боловсон харьцаа төдийхнөөр Миркод нотлон харуулжээ. Мирко тусгай хамгаалалтын салааныхны нүдийг хариулан тэдний энэ хуурамч тансаглал дунд шургалан орж үнэт зүйлсийг нь хулгайлсан.
- Чи яагаад наад хайрцгандаа дугуй хийж байгаа юм бэ?
- Олзоо зөөхийн тулд.
- Чи банкны сэйф хоослох нь уу?
- Түүнтэй төстэй нэг зүйл.
Мирко саравчнаас гар чийдэн авч шинэ зай хийлээ. Чийдэн түүнийг гэртээ буцаж иртэл асаалттай байх ёстой. Төлөвлөгөөгөө бүрэн төгс боловсруулан бодоход түүнд хоёр цаг шаардагджээ. Гарч явахад арай эрт байлаа. Тэр өглөө эрт үүрээр гурван цагийн үед хөдлөхөөр шийджээ. Тэр болтол хувцаснуудаа шатааж амжина.
- Үүнийг заавал хийх хэрэгтэй юм уу? хэмээн Элда асуулаа.
- Та үүнийг хийхэд өчнөөн олон сар зарцуулсныг би сайн мэднэ. Гэвч одоо надад өөр сонголт алга. Маргааш бид хотоос явцгаана. Уул нь бид үүнийг аль эрт далд оруулах ёстой байсан юм. Энэ хувцаснууд зуугаас ч илүү олон хулгайн хэргийн эд мөрийн баримт болж хувирах болно.

_________________
Sakura


Top
   
PostPosted: Jul.17.17 9:28 pm 
Offline
Олны Танил Гишvvн
Олны Танил Гишvvн
User avatar

Joined: Jul.30.06 7:33 am
Posts: 530
Location: Holland
Мирко зууханд гал өрдөн улаан хослолоос бусад бүх хувцсаа шатаалаа. Бүгдийг үнс болтол нь шатаахад бүтэн хоёр цаг зарцуулжээ.
- Наад даавуунуудаа үлдээчих. Хэрвээ чи төлөвлөгөөгөө өөрчилбөл би дахиад дэлгүүр явах хэрэг гарна.
Мирко ээжийнхээ хэлснийг огт сонсоогүй мэт даавуунуудаа зууханд чихэж хийлээ. Ээж нь яагаад бүх юмаа шатаахад дургүйцээд байгааг тэр сайн мэднэ. Удахгүй ээж нь түүнд дахин хэрэг болохгүй. Хэрвээ хулгайн олзоо авчихвал ээж нь амьдралаа хэрхэн өнгөрөөснийх нь шийтгэл болгон Мирко түүнийг энд нь үлдээхээр аль хэдийн шийдсэн. Харин өөрт нь хувцас хунар оёж өгснийг бодолцон тэр олзныхоо жаахан хэсгийг түүнд өгөхийг хүсжээ. Зөвхөн өдөр турмын хэрэгцээнд нь таарсан хөгшин насаа өнгөрүүлэхэд хангалттай байхад болно.
- Чи намайг энд орхих гэж байгаа юм уу? гэж эхийгээ асуухад
- Яахаараа танд ийм бодол төрдөг байна аа? Бид хөдөө том байшин худалдаж аваад хамтдаа амьдарна гэж Мирко хариулав.
Өөр өөрсдийнхөө замыг хөөх хүртэл Мирко төлөвлөгөөгөө нууцлахаар шийдсэн байжээ. Түүнийг сүүлчийнхээ ажлыг гүйцэтгэхэд эх нь саад тотгор болж байлаа.
- Тэр үүргэвч, чемоданаар бид юу хийх юм бэ? хэмээн хэлээд Элда Лена, Роберто хоёрын ачаа руу заав.
- Устгана. Бас тэр түрийвчийг ч гэсэн. Эхлээд мөнгө, паспортыг гаргаж ав. Хэрвээ би царайгаа Роберто Поппе шиг болгон хувиргачихвал түүний амьдралаар амьдарч чадна.
- Чамд бас надад зориулсан паспорт бий юү?
- Та зөвхөн өөрийгөө л бодох юм.
Ачааг шатааж дуусгасны дараа тэд ажилдаа шуудран орохоор гурван цаг болохыг хүлээн сууцгаав. Мирко хайрцагнаас олс уяад Болдерыг дотор нь хийлээ. Тэрбээр гар чийдэнгээ асаан дэргэд нь тавихдаа
- Түр баяртай. Гэртээ бүрэн бүтэн ирээсэй гэж залбираарай гэж ээждээ хэлэв.
- Би заавал залбирна.
Гуйлгачин шиг зүсээ хувиргасан Мирко Сан Марко талбай руу хайрцгаа чирэн явлаа. Талбай хов хоосон харагдана. Олонхи хүмүүс өчигдөр шөнө болж өнгөрсөн цэнгээний үеэр их ядарсан бололтой.
- Эндээс хурдан зайл, муу тэнүүлчин хэмээн ордны үүдэнд зогсож байсан харуулыг орилтол
- Наадахаа зүгээр орхи гэж өөр нэг харуул хэлэв.
Мирко сүмийн хажуу ханыг даган алхлаа. Тэгээд цэцгэн хаалганаас зүүн тийш хорин метрийн зайтай газар очоод Болдерыг гаргаж гар чийдэнгээ унтраав. Гудамжны гэрэлтүүлэг их хурц байгаа бололтой амьтан нугдайсан хэвээрээ сууна. Мирко ноорхой хүрэмнүүдийнхээ нэгийг гарган ханцуйнаас нь цуулж аваад Болдерын толгойг ороолоо. Болдер биеэ цэхлэн хамраа шуухитнуулан үнэртэхэд Мирко шилэн хүзүүнээс нь бариад хошууг нь хананд ойртуулав. Болдер амталж үзэх гэсэн мэт чулууг долоолоо.
- Aлив түргэлж үз.

_________________
Sakura


Last edited by naran1962 on Jul.17.17 11:32 pm, edited 1 time in total.

Top
   
PostPosted: Jul.17.17 11:31 pm 
Offline
Олны Танил Гишvvн
Олны Танил Гишvvн
User avatar

Joined: Jul.30.06 7:33 am
Posts: 530
Location: Holland
Мирко гар чийдэнгээрээ толгойг нь тонштол Болдер архирч шүдээ ярзайлган хаа хамаагүй мэрж хазалж эхлэв. Тэр дороо чулуунууд бутран унаж хананд нүх гарлаа. Одоо харин хайрцгаа чирч оруулахын тулд нүхээ томсгох хэрэгтэй байв.
Гэнэт харуулууд ярилцахыг сонсоод Мирко амьсгалаа түгжин хэсэг хүлээлээ. Хэрвээ тэд нар гаргаж байгаа чимээг сонсвол өнгөрлөө гэсэн үг. Тэр Болдерыг дахиад хананд шахлаа. Хэдэн мөчийн дараа хананд хангалттай том нүх гарсныг харсан Мирко ханцуйны тасархайг тайлж Болдерыг хайрцганд буцааж хийгээд дотогшоо чирч оруулав. Баруун жигүүрийн төгсгөлд байсан төмөр хашлаганы дэргэд ирээд тэр Болдероор эрдэнэсийн өрөөний хананд нүх гаргаж эхэллээ. Энэ удаа түүнд бүтэн зуун өнгөрөх мэт маш удаан санагджээ. Амьтан эсэргүүцэл үзүүлээд байх шиг.
Хананд гарсан нүхийг томсгосны дараа Мирко гар чийдэнгээ асаан эрдэнэсийн өрөө рүү шурган орлоо. Эрдэнэс чийдэнгийн гэрэлд энд тэндгүй гялтганаж харагдана. Тэр хайрцгаа тавин алмаазтай хүзүүний зүүлтнээс гадна лааны мөнгөн сууринууд, алтадмал гоёл чимэглэлийн хайрцагнууд, эрдэнийн шигтгээтэй хундаганууд зэрэг өндөр үнэ хүрэх эрдэнэсээр дүүргэж эхлэв. Сэлэм, таяг хоёр овор ихтэй тул тэнд нь орхилоо. Авсан эрдэнэс бүр саяар тоологдох үнэтэй учраас тэр асар их баян болжээ. Худалдан авагчид олохын тулд тэрбээр гадаад руу аялах хэрэгтэй. Зарим үнэт эдлэлийг эвдэж, алтаа хайлуулан алмаазаа ширхэглэж зарна. Мирко хайрцгаа чирэн ханын нүхээр буцаж гараад байдгаараа нугдайн эвхэрсэн Болдерын хамт найрал дуучдын зогсдог хэсэг рүү очлоо. Тэнд очоод гурамсан зурган дээрх эрдэнэсийн чулуунуудыг ховхолж авахаар хутгаа гаргаж ирэв. Эхлээд Есүсийн хөргийг тойруулсан том цагиргаас эхлэн чулуунуудыг түүж ирмэгт нь хүрлээ. Тэр хажуу хананд гаргасан нүх хэзээ мөдгүй илрэнэ гэдгийг мэдэж байсан ч тэндээс хурдан зайлахыг хүссэнгүй. Эрдэнэсийн чулуу бүр нэрээр нь дуудах мэт санагдана.

_________________
Sakura


Top
   
PostPosted: Jul.18.17 12:28 am 
Offline
Олны Танил Гишvvн
Олны Танил Гишvvн
User avatar

Joined: Jul.30.06 7:33 am
Posts: 530
Location: Holland
Гадаа шүгэл тасxийн дуугарснаа залгуулан аваарын дохио хангинаж гарав. Цоожинд түлхүүр эргүүлэх сонсогдлоо. Гол танхимд цэцгэн хаалгаар нэг харуул орж ирэхийг харсан Мирко гар чийдэнгээ хурдан унтрааж Болдерыг шилэн хүзүүн дээрээс нь өргөн барьж хайрцгаа таглав.
- Тэр энд байгаа! гэж харуул ориллоо.
Хөлийн чимээ улам нэмэгдэж хэдэн хормын дараа барилга бүхэлдээ бүслэгдэх нь тодорхой болов. Ордон сүм хоёрыг бөөрөөр нь наалдуулан барьсан ажээ. Мирко Болдерыг хотын дарга зогсож байсан тавцангийн доохон талд байдаг завсрын хананд шахлаа. Болдер цатгалан байсан тул хөдөлсөнгүй. Мирко түүнийг мэрж эхлэх хүртэл толгойг нь гар чийдэнгээрээ балбав. Айж түгшсэн тэрбээр харанхуй руу байн байн эргэж харна. Харуул өөр лүү нь ганцаараа ойртож ирэхээсээ болгоомжлон нэмэлт хүч ирэхийг хүлээж буй бололтой. Хурдан нүх гаргахын тулд тэр дахиад Болдерын толгой руу цохив. Амьтан давхар ханыг галзуурсан мэт нэвт цооллоо.
Нүх өргөн болонгуут Мирко хайрцгаа чирч гарав. Тэр ордны доторхи талбайн голд гол хаалганы өмнө гарч иржээ. Ордны хаалгаар харуулууд гүйлдсээр гарч ирж харагдана. Тэд сүм рүү яаравчлан очих гэж байгаа бололтой. Миркогийн ард чимээ гарлаа. Араас нь хөөж байсан хүмүүс мөрөөр нь оржээ. Мирко цагаан гантиган шатаар уруудан галерейд хүрлээ. Тэндээс алтан шатаар хурдан авиран гарч Санаа алдалтын Гүүрээр дамжин гянданд хүргэдэг хаалганы өмнө хүрч ирэв. Мирко гэрэл гаргалгүй хоёр давхар доошлон бууж онгорхой байсан нэг шоронгийн өрөөнд ороод цаана нь нарийн гудамж байдаг хананд амьтны хошууг наалаа. Болдерыг эсэргүүцэхэд тэр толгойг нь дахиад гар чийдэнгээрээ цохив. Болдер хана мэрэхийн оронд харин хүндэрч эхлэн саарал өнгийн өтгөн шоронгийн хаалга хүртэл урслаа. Бүтэлгүйтэж эхэлсэн Мирко Болдерыг газар тавиад гар чийдэнгээ асаатал хэд анивчиж байснаа бүр унтарчихав. Болдерын чангаар архирахыг сонссон Мирко хананд бүх биеэрээ наалдав.

_________________
Sakura


Top
   
PostPosted: Jul.18.17 1:58 am 
Offline
Олны Танил Гишvvн
Олны Танил Гишvvн
User avatar

Joined: Jul.30.06 7:33 am
Posts: 530
Location: Holland
Арван хоёр

Федерико сүмээс олдсон ханцуйны тасархайг үзүүлтэл хотын дарга
- Hөгөө мянган төрхтэй хулгайч байна гэлээ.
- Би үүнд чинь харин эргэлзэж байна гэж Федерико хэлэв,
- Тэгвэл өөр хэн байдаг билээ?
- Эвдэлж хэмхэлсэн байдлыг харахад нөгөө амьтнаас зайлахгүй. Гудамжны жүжигчдэд тэр амьтан хэрэгтэй байсан учраас худалдахаас татгалзсан. Хотын дарга эргэлзсэнсэн байртай
- Тэд гэмгүй хүмүүс шиг харагдаж байсан гэхэд Федерико
- Энэ бол тэдний башир арга байсан, эрхэм дээдэс ээ. Та алмаазны үнэтэй тэнцэх хэмжээний мөнгө санал болгоход тэд татгалзсан. Энэ бидний сэжгийг их төрүүлсэн. Тэдний хулгайлан авч явсан эрдэнэс хэдэн зуу дахин илүү үнэд хүрнэ гэж хэллээ.
- Харуулууд хайрцагтай хөгшин гуйлгачин харсан гэсэн. Бас чамд энэ ханцуй байна. Энэ бүгд нөгөө хулгайчийг...
- Яриаг тань тасалсанд намайг өршөөгөөрэй. Гэхдээ та алдаж байна гээд Федерико үргэлжлүүлэн
- Мянган төрхтэй хулгайчийг хувцаснаасаа хаа сайгүй үлдээдэг гэж бүх сонингуудад бичсэн. Тэд энэ ханцуйг хулгайчийн нэрийн хуудас болгон дууриаж үлдээсэн. Биднийг төөрөгдүүлэхийн тулд охиныг нөгөө амьтантай хамт хайрцганд нуусан байж магадгүй гэж хэлэв.
- Чи үнэхээр тэгж бодож байна уу?
- Тийм ээ. Илэн далангүй байгаад минь өршөөгөөрэй. Хэрвээ та яаралтай шийдвэр гаргахгүй бол биднийг арга хэмжээ авахаас өмнө тэд эрдэнэсийг хотоос гаргана. Бүх байшинг нэгжихэд харуул хамгаалагчдын тоо хүрэлцэхгүй.
- Чи зочид буудлуудыг шалгаж үзсэн үү?
- Өчигдөр зөөгч эмэгтэйнд хонохоор тохирсон боловч тэд дахиж үзэгдээгүй. Тэд хаана унтсан нь оньсого хэвээрээ үлдсэн. Өнөө орой ч гэсэн тэд хаана ч харагдаагүй.
- Чи надаар юу хийлгэмээр байна?
Эцэст нь тэр хотын даргыг өөрөөс нь зөвлөлгөө авдаг болгож чаджээ. Энэ зөрүүд толгой шийдвэр гаргалгүй эргэлзсээр байгаад гэмт хэрэгтнүүдийг алдчихаж магадгүй байсан.
- Би үзүүлбэрийн үеэр тэдний гэрэл зургийг дарсан. Тэдний ул мөрийг олохын тулд энэ зургийг олшруулж бүх сонинд хэвлэж гаргана. Таны хийж чадах ганц юм бол шагнал амлах явдал. Хэрвээ бүх хүмүүс хамтарч хайвал тэд зугтааж чадахгүй.
- Би тэдний толгой бүрт мянган дукат амална.
- Хагас нь байхад хангалттай, эрхэм дээдэс ээ.
- Үгүй, мянга. Хот бүхэлдээ алтанд шуналтахыг би хармаар байна. Тэдний нуугдаагүй гэдгийг баттай мэдэхийн тулд бүх хүн хөршийнхөө орон доогуур шагайж, чулуу нэг бүрийг дөрвөн удаа сөхөж харах хэрэгтэй.
- Зүйтэй. Таныг шийдвэрээ даруйхан гаргасанд би их баяртай байна. Хэрвээ энэ бүгд надаас шалтгаалах байсан бол тэр муусайн гудамжны жүжигчид хэдийн баригдчихсан байх байлаа.
- Одоо болно гэж хотын дарга хэлээд
- Чиний юу хэлэх гээд байгааг чинь ойлголоо. Би арай зөөлдсөн байна. Хойчдоо би чамайг байнга сонсох болно. Одоо хурдан явж тэр хулгайч нарыг барихаа бод. Би чамд хорин дөрвөн цагийн турш бие даан шийдвэр гаргах эрх олголоо. Шийдвэр тушаал гаргахдаа надтай зөвлөлдөх шаардлагагүй. Би одооноос эхлэн онц байдал зарлана гэв.

_________________
Sakura


Top
   
PostPosted: Jul.18.17 2:12 am 
Offline
Асуулт Самбарын Хvндэт Харуул
User avatar

Joined: Sep.21.09 1:02 pm
Posts: 6305
Location: Энд
Баярлалаа. :cheerleader: :cheerleader:

Лена сайн охин юм аа. Харин Роберто юу :whip: :whip:

_________________
:wink:


Top
   
PostPosted: Jul.18.17 2:46 am 
Offline
Олны Танил Гишvvн
Олны Танил Гишvvн
User avatar

Joined: Jul.30.06 7:33 am
Posts: 530
Location: Holland
mmiracle wrote:
Баярлалаа. :cheerleader: :cheerleader:

Лена сайн охин юм аа. Харин Роберто юу :whip: :whip:

хахахаха. харин л дээ. Гэхдээ л Робертогийн охин ш дээ :brows:

_________________
Sakura


Top
   
PostPosted: Jul.18.17 2:46 am 
Offline
Олны Танил Гишvvн
Олны Танил Гишvvн
User avatar

Joined: Jul.30.06 7:33 am
Posts: 530
Location: Holland
Федерико бөхөсxийн ёслоод уулзалтын өрөөнөөс гарч явлаа. Шийдвэрээ бие даан гаргах нь тангаргаа биелүүлнэ гэсэн үг. Хэдийгээр тэр одоо мөрдлөгийн ажлыг хүссэнээрээ удирдаж чадах ч хэрвээ гэмт хэрэгтнүүдийг барьж чадахгүй бол тэр бүх хариуцлагыг хүлээх болно. Түүнчлэн мянган дукат амалсан нь дэндсэн хэрэг байлаа. Одоо хүмүүс бие биенийхээ эсрэг зогсоцгооно. Тэд шагналаас өчүүхэн ч болтугай хүртэхийн тулд сэжигтнүүдийг хэсэг хэсгээр нь тасдаж хаяцгаана. Федерико Ленаг аавтай нь хамт амьдаар нь барихыг хүсжээ. Тэрбээр тэднийг буруутай гэж хотын даргад нотлон хэлсэн ч үнэндээ шийдэгдээгүй асуудлууд олон байгаа билээ. Тэд хаана байгаа юм бол? Санааг нь зовоож байгаа эн тэргүүний асуулт энэ байлаа. Тэд сүмээс зугтан ордны дотор талын талбай руу нэвтэрч орсон. Түүнээс хойш тэднийг хэн ч олж хараагүй. Хэрвээ тэд гадагшаа гарсан бол талбай дээр пиг дүүрэн цугласан харуулуудад шууд гардуулах байсан. Энэ үнэхээр мянган төрхтэй хулгайч байсан бөгөөд түүнчлэн харуулуудтай адилхан хувцасласан бол асуудал өөрөөр эргэнэ гэсэн үг. Ингэхэд тэр яагаад ноорхой хүрэмний ханцуй үлдээсэн юм бол? Төөрөгдүүлэхийн тулд ингэсэн юм болов уу? Бас тэр эрдэнэс хаана байна аа? Тэр хулгайн олз омогтойгоо ордноос үзэгдэхгүй зайлж чадахгүй. Нөгөө амьтныг тэр яаж өөртөө авсан байхав? Тэр уул нь гудамжны жүжигчдийнх байсан. Хананд ухсан нүхнүүд нөгөө хоолны газрын ариун цэврийн өрөөнд өөрийнх нь биечлэн шалгасан нүхтэй яг адилхан байсан. Тэр амьтныг хулгайн хэрэгтээ ашигласан гэдэг нь яалт ч үгүй тодорхой.
- Федерико? Энэ хотын дарга байлаа.
- За, эрхэм дээдэс ээ?

_________________
Sakura


Top
   
PostPosted: Jul.18.17 2:52 am 
Offline
Асуулт Самбарын Хvндэт Харуул
User avatar

Joined: Sep.21.09 1:02 pm
Posts: 6305
Location: Энд
Федерико жоохон зөрүүд, өөрийгөө батлан харуулах гсн зантай нөхөр бололтой. Ийм хүн нөгөө бантсан хүн хүн ална гэдэг шиг зүйл хийх вий дээ. Бас Элио хүү, хүүгийн аав 2т бага зэрэг нууц бгаа бололтой.

Баярлалаа :wd: :wd:

_________________
:wink:


Top
   
PostPosted: Jul.18.17 3:05 am 
Offline
Олны Танил Гишvvн
Олны Танил Гишvvн
User avatar

Joined: Jul.30.06 7:33 am
Posts: 530
Location: Holland
mmiracle wrote:
Федерико жоохон зөрүүд, өөрийгөө батлан харуулах гсн зантай нөхөр бололтой. Ийм хүн нөгөө бантсан хүн хүн ална гэдэг шиг зүйл хийх вий дээ. Бас Элио хүү, хүүгийн аав 2т бага зэрэг нууц бгаа бололтой.

Баярлалаа :wd: :wd:

Одоо л номыхоо талд орох гэж байна. Маргаашнаас шургуу орчуулж оруулахыг бодно оо.
Федерико нэр хүндэд дуртай муухай хүн гэж надад санагдсан. Алгасалгүй номыг минь уншиж байгаад баярлаж байгаа шүү. Урам ороод орчуулаад л байхаас гэж бодож байгаа. Хоёр шинэ цуврал ном уншсан. Эхлээд энэ номоо дуусгаад дараа нь орчуулах эсэхээ шийднэ.

_________________
Sakura


Top
   
PostPosted: Jul.18.17 4:39 am 
Offline
Асуулт Самбарын Хvндэт Харуул
User avatar

Joined: Sep.21.09 1:02 pm
Posts: 6305
Location: Энд
Би жоохон зөрүүд хүн юм болов уу гэж одоохондоо дүгнэж бна. Шинэ хотын дарга өөрт нь итгэхгүй бна гэж үзэж бгаагаас итгэлийг нь олохын тулд юу ч хийж магадгүй бх шиг бна. Муйхраар зүтгэдэг хүн шиг санагдлаа. Гэхдээ саяны сонгуулийн хамаг булхайны тухай мэдээлэл гарт нь ороод ирсэн гэхээр нэг талаасаа мафи маягийн сүлжээ үүсгэсэн эвгүй гар ч юм шиг.

Баярлалаа :wd: :wd: Ойрд номын хур их буух шинжтэй. Оруулаад л байвал ханахгүй уншаад л байна шдээ.

_________________
:wink:


Top
   
PostPosted: Jul.18.17 5:33 am 
Offline
Олны Танил Гишvvн
Олны Танил Гишvvн
User avatar

Joined: Jul.30.06 7:33 am
Posts: 530
Location: Holland
- Чи хэрвээ тэднийг баривчилбал би тэдэнд Аравтын Шүүхээр ял сонсгоно. Энэ бусдад сургамж болоход хэрэгтэй. Маргааш өглөө эрдэнэс хулгайд алдагдсан тухай мэдээлэл бүх сонинд нийтлэгдэхээр бүгд сандарцгааж хүмүүс энд ямар ч хамгаалалтгүй юм байна гэж бодоцгоох болно.
- Ойлголоо.
- Асууж лавлах хэрэг гарвал над руу шууд хүрээд ирээрэй. Унтсанаар асуудал шийдэгдэхги.
Хотын дарга уулзалтын өрөөний хаалгыыг цоожиллоо. Түүний язгууртны намба төрхөөс юу ч үлдсэнгүй. Хотын дааргаар сонгогдоод дөнгөж хоёр хоног дээрээ эрдэнэсийн санг ухуулсан гэж түүхэнд бичигдэж үлдэнэ гэхээс тэр үхтлээ айж байгаа бололтой.
- Бүх юм хяналтанд байгаа биз дээ, Федерико?
Эд нар өөрсдийн хүслээр яаралтай хуралдаан зохион байгуулахаар дулаан орноосоо босож ирцгээсэн Зөвлөлийн гишүүд байлаа.
- Чи нөгөө жуулчдaa амьтантай нь хамт барьж чадаагүй л байгаа юм уу?
Федерико чулуу шиг хөшчихөв. Эдгээр хархнууд түүнийг Лена, Роберто хоёрыг зугтаалгасан хэмээн буруутгаж хотын даргын өмнө нэр хүндийг нь унагаахыг оролдоцгоож байлаа. Хамгаалалтын албаны даргын хувьд өөрийнхөө зөвлөлийн гишүүдээс шүүмжлэл сонсож байгаа нь ганц удаагийн хэрэг биш болох нь лавтай. Тэр гэмт хэрэгтнүүдийг аль болох хурдан барихын тулд бүх чадлаараа хичээх болно.
- Чамд эд мөрийн баримтууд бий юү?
- Би хотын даргад нэг ханцуй үзүүлсэн гэж тодруулан хэлээд
- Хананд гаргасан нүхнүүдийг бөглөсөн. Гэмт хэрэгтнүүд ор сураггүй алга болсон байна гэлээ.
Гишүүд уулзалтын өрөөний хаалгыг тогшив.
- Чи хуралдаанд оролцох уу?
- Онцгой байдал зарласан. Би өөрийн биеэр тушаал шийдвэр гаргана.
- Чи тоглож байгаа байлгүй дээ!

_________________
Sakura


Last edited by naran1962 on Jul.19.17 8:56 pm, edited 1 time in total.

Top
   
PostPosted: Jul.18.17 11:15 am 
Offline
Нутаг Нугын Шvтээн Гишvvн
Нутаг Нугын Шvтээн Гишvvн
User avatar

Joined: Dec.25.11 10:56 pm
Posts: 758
Энэ Мирко яасан муухай амьтан бээ хөөрхий муу болдерийн толгой руу цохиод байдаг :m6:
Байнга асуултаар эргэлддэг боллоо, маааш их баярлалаа Наран :hi: :wd:

_________________
Төв


Top
   
Display posts from previous:  Sort by  
Post new topic  Reply to topic  [ 208 posts ]  Go to page Previous 1 2 3 4 58 Next

All times are UTC+09:00


Who is online

Users browsing this forum: No registered users and 3 guests


You cannot post new topics in this forum
You cannot reply to topics in this forum
You cannot edit your posts in this forum
You cannot delete your posts in this forum
You cannot post attachments in this forum

Search for:
Jump to:  

Copyright Asuult.NET © 2000-2015.
Administrative Contact: Khundaga Khurelbaatar [hundaga@hotmail.com]
Tel: 1-888-303-4927, Fax: 1-888-406-2264.
Powered by phpBB © 2000-2015 phpBB Group. Powered by phpBB® Forum Software © phpBB Limited