#AsuultSambar :

МОНГОЛ УЛС МАНДАН БАДРАГ!
It is currently Dec.13.17 6:30 pm

All times are UTC+09:00




Post new topic  Reply to topic  [ 209 posts ]  Go to page Previous 14 5 6 7 8 9 Next
Author Message
PostPosted: Jul.28.17 5:20 pm 
Offline
Зад Сэнхрvvлэгч Гишvvн
Зад Сэнхрvvлэгч Гишvvн
User avatar

Joined: Feb.23.06 7:50 pm
Posts: 233
Location: Покерын ширээ тогшоод л сууж байна
Neg musun duusahaar ni unshiidaa.

_________________
Make love, Not Poker :P


Top
   
PostPosted: Jul.30.17 11:47 pm 
Offline
Асуулт Самбарын Хvндэт Харуул
User avatar

Joined: Sep.21.09 1:02 pm
Posts: 6306
Location: Энд
Би бага багаар хамаагүй уншина шүү ккк :s1: :s2:

_________________
:wink:


Top
   
PostPosted: Jul.31.17 4:55 am 
Offline
Ахмад Гишvvн
Ахмад Гишvvн
User avatar

Joined: Jul.30.06 7:33 am
Posts: 564
Location: Holland
mmiracle wrote:
Би бага багаар хамаагүй уншина шүү ккк :s1: :s2:

Ирэх долоо хоногоос оруулна аа. :-D Уучлаарай. Шинээр орчуулах номнуудаа уншиж байна. :-D

_________________
Sakura


Top
   
PostPosted: Jul.31.17 10:14 am 
Offline
Нутаг Нугын Шvтээн Гишvvн
Нутаг Нугын Шvтээн Гишvvн
User avatar

Joined: Dec.25.11 10:56 pm
Posts: 758
Амтархан уншиж байгаа шүү, баярлалааа :angel: :wd:

_________________
Төв


Top
   
PostPosted: Aug.01.17 6:11 pm 
Offline
Powered by Asuult Sambar
User avatar

Joined: Oct.21.09 11:58 pm
Posts: 13949
Location: Düsseldorf, Germany
naran1962 wrote:
mmiracle wrote:
Би бага багаар хамаагүй уншина шүү ккк :s1: :s2:

Ирэх долоо хоногоос оруулна аа. :-D Уучлаарай. Шинээр орчуулах номнуудаа уншиж байна. :-D

yamar goi in! shine nomnud oroh ni :)
bi tanii fan bolj duusjina kk

_________________
управляй своей судьбой


Top
   
PostPosted: Aug.01.17 8:31 pm 
Offline
Ахмад Гишvvн
Ахмад Гишvvн
User avatar

Joined: Jul.30.06 7:33 am
Posts: 564
Location: Holland
Хорь

- Та хоёр бүгдийг нь сайн тогтоосон уу?
Лена, Элио хоёр зэрэг толгой дохилоо.
- Тэгвэл замдаа гарцгаая хэмээн өвөө нь хэлэв.
Ленад гурван цаг биш харин гурван өдөр өнгөрсөн юм шиг, Элиогийн аав өөр лүү нь дайрч зодсон хэрэг аль эрт болсон мэт санагдана. Уруулаас нь цус гарахаа больж, харин нүд нь хавдсан хэвээрээ байлаа. Тэд өвөөгийн яриаг амьсгаа даран сонссон. Тэднийг амаа хамхихаа марттал өөрт нь тохиолдсон адал явдлаа ярьж, тэрнээс үндэслэн аавыг нь чөлөөлж авах аргыг бодож олсноо тайлбарлан хэлжээ. Бүгдийг сонссоныхоо дараа Лена өөрийн эрхгүй алгаа ташжээ. Харин өөрөө ийм санаа бодож олоогүйдээ тэр жаахан гомдолтой байлаа. Төлөвлөгөө маш энгийн бөгөөд биелэх боломжтой ажээ. Аав нь цагийн дотор чөлөөлөгдөнө гэдэгт Лена өчүүхэн ч эргэлзсэнгүй.
- Та нар төлбөрөө хийхээ мартчихлаа гэж баарны ард байсан эмэгтэй хэллээ.
- Намайг өршөөгөөрэй хэмээн өвөө нь хэлээд
- Бид бүр яриандаа автчихсан байна гэлээ.
Тэрбээр идсэн хоолны мөнгөнөөс гадна цайны мөнгө өгөхдөө
- Би энд хүүхэд байхдаа байнга ирдэг байсан. Миний аав ээж Белгийн элчин сайдын яаманд ажилладаг байсан гэж хэлсэнд эмэгтэй
- Тэгвэл ээж маань чамайг таньж магадгүй юм байна. Тэр Напел рүү нүүсэн гэлээ.
- Ямар сонин хэрэг вэ. Миний эцэг эх ч гэсэн тэнд амьдардаг. Тэд Венецид дуртай ч дэндүү чийглэг, дээр нь гэмт хэрэг маш их гардаг гэж бодоцгоодог юм.
Өвөг өвөө, эмээ нь тэтгэвэртээ суусны дараа Напел рүү нүүсэн гэдгийг Лена анх удаагаа дуулж байгаа нь энэ ажээ. Үнэн хэрэгтээ тэр тэдний амьдарч байсан газар луу ч очоогүй. Аав нь баригдаж хоригдсоноос болж тэр эрүүл саруул ухаанаар бодож чадахаа больсон бололтой.
- Та хоёр явахгүй юм уу? Өвөө нь хаалгаа нээчихсэн зогсож харагдана. Гадаа гараад өвөө нь үүргэвчээ үүрлээ. Зоогийн газарт байсан сайхан, тайван уур амьсгал хаашаа ч юм алга боллоо. Жуулчид тарцгааж, бүдэг гэрэлтүүлэгтэй гудамж хоосорчээ.
- Намайг дагаарай!
Хүү охин хоёр Рикардог даган элчин сайдын яамны барилга руу хүрч ирлээ. Рикардо гол хаалганы өмнө ирж зогсоод эргэн тойрноо ажиглан харав. Тэрбээр халааснаасаа нэг том түлхүүр гарган цоожинд шургуулж хоёр эргүүллээ. Өвөө нь
- Ямар азтай юм бэ гэж тэднийг хаалгаар орох үед хэлэхэд Лена
- Аз гэнэ ээ? гэж гайхан асуув.
- Аав ээж хоёр арван нэгэн жилийн өмнө чөлөөндөө гарсан. Энэ хооронд цоожийг шинээр сольсон байж болох байсан.
Хэрвээ түлхүүр таараагүй бол өвөө яах байсан юм бол хэмээн Лена өөрөөсөө асуулаа. Тэдний төлөвлөгөө нурж ч болох байжээ.
- Чи наашаа ирэхгүй юм уу?
Өвөө нь цаашаа явсныг Лена харанхуйд хараагүй ажээ. Тэр өвөөгөө гүйцэхээр хурдан алхтал урд нь чимээ гаргалгүй алхаж явсан Элиог мөргөчихөв. Элио зоогийн газар байхдаа хэдийн дуугаа хурааж, царай нь цонхийж цайсан байсан. Түүнд өнэ адал явдалд оролцохгүй байх нь дээр ч байсан байж магадгүй.
- Элио биднийг завин дээрээ хүлээж байвал яасан юм бэ? гэж Лена асуулаа.
- Бид аавыг чинь оргуулах үед ямар нөхцөл байдалтай учрахыг мэдэхгүй. Бид түүнийг өргөж авч явах хэрэг ч гарч магадгүй. Тэр эрүү шүүлтийн өрөөнд байцаалтын үеэр тамлуулсан байж таарна. Элио, чи буцмаар байна уу?
- Яасан ч үгүй гэж хүү чичирхийлсэн хоолойгоор хариулав.
- Айж сандрах бол хэвийн үзэгдэл. Миний араас яв, хэрвээ аюултай учирвал шууд зугтаарай. Гол хаалгыг би зөвхөн бариулны оньсоор түгжчихсэн.
Би лав өвөөгөө аюул дунд ганцааранг нь орхихгүй гэж Лена дотроо бодсон хэдий ч энэ харанхуй барилгаас зугтах болвол хаалгыг яаж онгойлгохоо мэдэж авсан тэрбээр санаа нь бага ч гэсэн онгойв.
- Энд зоорьтой хэмээн өвөө нь хэлээд
- Та хоёрт би гар чийддэн өгнө. Харин зорины хаалгыг гүйцэд хаасны дараа л чийдэнгээ асаана. Хүмүүс цонхны цаанаас харчихаж магадгүй гэлээ.
Өвөө нь зоогийн газарт байхдаа энэ талаар хэлсэн ч энэ удаа дахин сануулсанд охин дотроо талархаж байж байлаа. Их цочирдсон байсан болохоор Лена гар чийдэнгээ бараг шууд асаах байсан биз.
- Та нар эхлээд ор.
Элио эхлээд зоорины шатаар уруудан ороход Лена араас нь дагалаа. Рикардо хаалгаа сайн хаасны дараа гар чийдэнгээ асаав. Гэрэл тусахад охины айдас бага зэрэг хөнгөрөх шиг боллоо. Энэ зоорь доошоо газрын гүн рүү олон давхар ажээ. Энд хаа сайгүй бичиг баримт хийсэн шүүгээнүүд харагдана. Доод давхарт тэд нэг жижигхэн өрөөнд орж ирлээ. Рикардо шатны доорхи ташуу булан руу тонгойн ханыг нь тэмтэрч туйпуун дээр дартал торхийх чимээ гарав. Шалан дээрх хавтангуудын хооронд зай гарчээ. Өвөө нь
- Би жаахан байхдаа энэ зооринд тоглож байгаад энэ оньсыг санаандгүй олж нээсэн юм гэлээ.
Лена налуу нүхээр эхэлж буулаа. Бууж ирсэн хонгил их урт бололтой зах нь харагдсангүй.
- Бид арваад минут алхана гэж өвөө нь хэлээд
- Энэ хонгил усан сувгуудын доогуур гардаг юм гэлээ.
Хонгилын хана чийглэг гулгамтгай ажээ.
- Энэ зуугаас илүү олон жил болсон ер бусын хонгил байгаа юм.
Хонгилоор цаашлан алхах тусам тэд дуугаа улам хурааж байлаа.
- Бид хүрээд ирлээ хэмээн өвөө нь шивнээд
- Тун удахгүй гар чийдэнгээ унтраана шүү гэлээ.
Тэр хонгилын таазан хэсгийг тэмтрэв.
- Жаахан байхдаа би хонгилын төгсгөл хүртэл ганцxан удаа л явсан. Тэгэхэд зоорины нүхийг таглачих байх гэж их айж билээ. Тэр үед би энэ хэсэгт хонгилын мухар байдаг гэж боддог байсан. Гэхдээ энд тэр тал байсантай адил онгойлгодог оньс байх ёстой.
- Энд өөр цемент ашигласан байна гэж Элио хэллээ. Өвөө нь тэр хэсгийг шалгаж харснаа
- Чиний хэлсэн зөв байна. Чулуунуудыг ч гэсэн саяхан шинэчилсэн байна.
- Нөгөө хулгайчийг нууц хонгилоор зугтсан гэж сонинд бичсэн байсан гэснээ Лена
- Тэр оньс байдгийг мэдээгүй. Харин Болдер нүх гаргасан байх гэв.
- Тэгсэн байж магадгүй. Тэр онгойдог хавтанг хонгилд гарч ирсэн хойноо л харсан байх гэж Рикардо хэлээд шинээр өрсөн чулуунуудыг тэмтэрснээ
- Би гарах гарцыг олохгүй байна. Тоосгоор битүүлчихсэн юм шиг байна гэлээ.
- Хэрвээ Болдер энд нүх гаргасан юм бол, тэр нээгддэг хавтан байсан гэсэн үг биш гэж Элио хэлэв.
- Бас та Элиог завь руу нь явуулах хэрэгтэй байсан юм. Тэр биднээс илүү ухаантай юм гэж Лена өлгөн авч хэлээд хүү рүү дөхөн очиж гарнаас нь атгалаа. Хүү ч хариу атгав. Элио уурлаагүй бололтой.
- Би хавтанг оллоо. Гар чийдэнгээ унтраа, одооноос ямар ч чимээ гаргаж болохгүй. Гяндан дотор бидэнд юу тааралдахыг хэлж мэдэхгүй байна. Нэг хоригдол сууж байгаа шоронгийн өрөө ч байж магадгүй. Тийм биш гэж л найдахаас. Бас энд хамгаалагч байгаа үгүйг бид мэдэхгүй. Эрдэнэсийг энэ замаар авч явсан болохоор тэнд хамгаалагч зогсоосон байж болно. Та хоёр бэлэн үү?
- Энэ бүтэлгүйтвэл яах вэ? гэж Элио асуулаа.
- Би хонгилын нөгөө талын хавтанг онгорхой орхисон. Та нар намайг хүлээх хэрэггүй. Би өөрийгөө аргалчихна.
Элио толгой дохилоо. Ленад ходоод нь зангирч бул чулуу шиг хатуурсан мэт санагдав. Өвөө нь оньсон чулуун дээр дартал хавтан торхийх чимээ гарган онгойлоо.

_________________
Sakura


Top
   
PostPosted: Aug.01.17 8:41 pm 
Offline
Ахмад Гишvvн
Ахмад Гишvvн
User avatar

Joined: Jul.30.06 7:33 am
Posts: 564
Location: Holland
бүлэг 20-ийг оруулж эхэллээ. Эхэлж оруулахдаа дутуу оруулсан тул эдит хийж нөхсөн шүү.

_________________
Sakura


Top
   
PostPosted: Aug.01.17 8:48 pm 
Offline
Powered by Asuult Sambar
User avatar

Joined: Oct.21.09 11:58 pm
Posts: 13949
Location: Düsseldorf, Germany
bayarlalaa :)

_________________
управляй своей судьбой


Top
   
PostPosted: Aug.01.17 11:49 pm 
Offline
Ахмад Гишvvн
Ахмад Гишvvн
User avatar

Joined: Jul.30.06 7:33 am
Posts: 564
Location: Holland
Федерико гар чийдэнгээ тусган шатаар уруудан бууж Робертогийн хоригдож буй шоронгийн өрөөний цоожийг онгойлгон ороод
- Би чамд суга таяг авчирлаа гэж хэлэв.
Роберто хариу хэлэлгүй амьсгаадсаар өндийн авсан таягаа түшиж зогсохдоо нүүрээ ярвайлгалаа. Тэрбээр
- Чадах эсэхээ би сайн мэдэхгүй байна гэлээ. Тэр нүдээ аньж амьсгалаа гүн автал өвдөлт нь намдав.
- Чи юм идсэн үү? гэж асуугаад Федериког жижиг үүргэвчнээс хэдэн хайрсан боов, савтай ус гаргаж ирэхийг харсан Роберто
- Бидний орголтонд сайн бэлтгэснийг чинь би харж байна гэлээ.
- Тэр мэдээж. Надад элчин сайдын яамны гол хаалганы түлхүү байгаа. Федерико нэг том түлхүүр гаргаж харууллаа.
- Барилгаас гараад бид зуухан метр л алхах хэрэгтэй. Эрэг дээр биднийг нуусан эрдэнэс рүү хүргэж өгөх нэг завь бэлэн зогсож байгаа.
Роберто таягаа хоёр суган доороо тааруулан зогсоод
- За алив, явцгаая гэв.
Тэр бөхийн шоронгийн өрөөнөөс аажуухан алхан гарлаа. Федерико өрөөний хаалгыг цоожлов.
- Чиний оргосон гэдэг чинь маргааш өглөө л илрэх болно. Тэр үед бид эндээс аль хэдийн арилаад өгсөн байна. Чи хугархай хөлтэйгөө энэ хотоос яаж гарна гэж бодож байна.
- Лена, Элио хоёр туслана гэж би найдаж байгаа.
Нэг онгорхой шоронгийн өрөөнөөс шаржигнах чимээ сонсогдлоо. Федерико гар чийдэнгийнхээ гэрлийг тэр зүгт тусгах гэтэл
- Харх байх гэж Роберто хэлэв. Тэрбээр нүдээ аниад аяархан ёолсноо
- Би ухаан алдаж унах нь. Хөл аймшигтай өвдөж байна гэлээ.
Федерико түүнийг дэмнэхээр түшиж зогсов. Роберто таягаа орхиж Федериког тас зуурснаа
- Одоо! гэж хэлэхэд онгорхой шоронгийн өрөөнөөс нэг хүн гарч ирэн Федерикогийн хүзүү рүү алганыхаа ирмэгээр чанга цохилоо. Федерико хашгирч ч амжсангүй доошоо унах нь тэр.

- Таныг булангаас шагайхад чинь эхлээд сүнс байна гэж бодсон гэж Роберто аавдаа хэлснээ
- Та нар энд юу хийж байгаа юм бэ? гэж асуулаа
- Бид таныг чөлөөлөхөөр ирсэн юм гэж Лена хариулаад аавынхаа хүзүүгээр тэврэв. Аавынх нь хувцаснаас гяндангийн нэгшсэн чийг, хөлсний үнэр ханхалж байсан ч түүнд энэ огт хамаагүй байжээ Хамгийн гол нь аав нь амьд байлаа.
- Бид эндээс хурдан явах хэрэгтэй гэж Элио тэднийг яаруулан хэлснээ ухаангүй хэвтэх Федерико руу харав.
- Бид энд удаан байж болохгүй гэж Рикардо хэлээд
- Ингэхэд та хоёр яах төлөвлөгөөтэй байсан юм бэ? гэж Робертогоос асуулаа.
- Намайг эндээс оргуулж чадвал би түүнд эрдэнэсийн талыг өгнө гэж амласан гэж тэр хариулав.
- Огт байхгүй эрдэнэсийн талыг өгнө гэж чи яаж амлаж чаддаг байна аа?
- Эндээс гарчихвал би түүнийг дийлнэ гэж бодсон юм. Харин яаж дийлэхээ би ёстой мэдэхгүй байсан.
Өвөө нь халааснаасаа цаас харандаа гаргаад
- Алмааз худалдсан эмгэн хаана амьдардаг юм бэ? гэж Элиогоос асуулаа.
- Том баганатай зогсоолын дэргэд, зургаагаас арван дөрөвдүгээр байшингийн нэгэнд.
Рикардо хаяг бичсэн цаасаа харандаанд ороогоод Федерикогийн хүрэмний халаас нь шургуулаад
- Одооноос эхлээд тэр жинхэнэ гэмт хэрэгтний араас мөшгөнө гэж найдахаас даа гэж гэв. Тэгээд тэр Федериког шоронгийн өрөөнд чирч оруулаад хаалгыг нь түгжснээ
- Явцгаая гэлээ.
Тэд нүхээр ар араасаа цувран хонгилд бууж ирэв. Рикардо хавтанг болгоомжтой буцааж таглалаа. Хугархай хөлтэй Рикардо таяг тулан явах тул тэд санаснаас удаан явцгаав. Элчин сайдын барилгын зооринд орж ирэх үед Ленагийн санаа амарч амьсгалаа урт авлаа. Царай нь цонхийсон Элио байн байн эргэж харсаар байх ажээ. Түүний ингэж их айсан байхыг огт харж байгаагүй Лена
- Яасан бэ? хэмээн асуухад тэрбээр.
- Энд отолт байна гэлээ.
- Юун отолт?
Эли о хариу хэлсэнгүй хурдан алхлаа. Зоорины дээд давхарт гараад Рикардо бүх гар чийдэнг хураан авч үүргэвчиндээ хийв. Тэд харанхуй гол танхимаар хөлөө зөөсөөр гол хаалганд хүрлээ. Өвөө нь гадагшаа шагайж хараад
- Хэн ч үзэгдэхгүй байна гэв.
Бүгд гудамжинд гарч ирэхэд Рикардо хаалгыг түгжлээ.
- Отоо гэж юу юм бэ? гэж Ленаг дахин асуув.
- Федерико бол эрдэнэсийн талыг аваад зугтах хүн биш. Энд нэг л болохгүй юм байна...
Элиог үгээ дуусгаж амжаагүй байтал шүгэл тасxийн дуугарч тал бүрээс харуулууд гүйлдэн ирцгээлээ.
- Завь руу! хэмээн өвөө нь орилсноо агаарт үсрэн ойртож ирсэн эхний харуулыг хөлөөрөө тийрэв. Тэгснээ хоёр дахь харуулыг тохойгоороо ёворсноо урдаас нь арагшаа тэрий хадаж унатал өшиглөлөө. Тэр дахин агаарт эргэлдэн үсэрч гурав дахь харуулын нүүрэн дээр өсгийгөөрөө чанга цохив. Роберто таягаа эргэлдүүлж харагдана. Лена тэдний дунд зогсжээ. Эсрэг тал хүчээр илт илүү байлаа. Тал талаас харуулууд нэмэгдэн ирсээр.
- Гүйгээрэй! гэж өвөө нь орилов.
Элио Ленагийн гараас барин гүйж гудамжнаас холдлоо. Хэдэн харуул араас нь хөөж яваа харагдав. Өвөө нь харуулуудын араас гүйцэн ирж саатуулахаар тэдэн рүү дайрч байлаа. Одоо тэднийг ганцxан харуул хөөх хэдий ч тэр бараг нүд ирмэхийн зуур гүйцэж ирэв. Эли о
- Завь руу гүй! гэж орилоод харуулыг унагаахаар бөхийлөө. Тэд газар дээр доороо орон өнхрөлдөнө. Лена эргэж харвал арай цаахан өвөө нь гурван харуулд баригдсан харагдав.
- Гүйгээч! гэж Элио дахин хашгираад харуулын хөлнөөс хазлаа. Харуул хараал урсган Элиог нударгаараа дэлссэн боловч хүү зуултаа тавьсангүй.
Лена завь тавьсан газар луу очих гэснээ завийг гарцаагүй манаж байгаа гэж бодоод өөр гудамжаар орон Алтан титэм зоогийн газар хүртэл зогсолтгүй гүйв. Тэнд бараг хүнгүй харагдана. Лена дотогшоо орлоо. Амьсгаа нь дээрдсэн тэрбээр нэг ч үг хэлж чадсангүй. Лангууны ард байсан эмэгтэй охинд дөхөж ирээд нэг асуулт тавьсангүй
- Тайвшир, охин минь. Өнөөдөр чамд их хэцүү байгаа бололтой, тийм үү? гэв. Лена ухасxийн лангууны араар орж суулаа.
- Чи хөөгдөж байгаа юм уу? Чамтай хамт байсан хүү, бас нөгөө эелдэг эр хаачсан бэ?
Лена нүдээ бүлтийлгэн эмэгтэйг харав.
- Би цагдаа руу утасдах уу?
Айж сандарсан охин толгойгоо сэгсэрлээ.
- За тэгвэл яахав. Хагас цагийн дараа би хаалгаа барина. Дараа нь надад юу болоод байгааг тайлбарлаж өгөөрэй.
Лена ухасxийн босож тэндээс гарч гүйлээ.
- Хөөе, чи хаачих нь вэ?
Охин одоо хэнд ч итгэж чадахгүй байлаа. Өвөө нь, аав нь, бас Элио баригдчихсан. Тэднийг маргааш цаазаар авах болно. Одоо гацxан тэр л тэднийг аварч чадна. Тэр гүйсээр том баганын дэргэд ирээд байрнуудын хоорондохь нарийн гудамжинд өвдөглөн суулаа. Лена одоо эрдэнэс болон Болдерын байгаа газрыг олох хэрэгтэй байв. Толгойд нь олон янзын дүр зураг эргэлдэнэ. Өвөө нь бэлтгэл сайтай харуулуудыг каратэгийн цохилтоор унагаж байсан. Аав нь таягаа эргүүлж харагдсан. Түүнд бас харуулын хөлнөөс хазсан Элиогийн дүр зураг харагдав. Ленад одоо юу ч хийж чадахгүй гэсэн бодол төрсөн ч итгэл найдвараа алдахыг хүссэнгүй. Тэр бүгдийг эргэцүүлэн тунгааж бодох хэрэгтэй байлаа. Одоо бүх юм ганцxан түүнээс шалтгаална.

_________________
Sakura


Top
   
PostPosted: Aug.01.17 11:52 pm 
Offline
Ахмад Гишvvн
Ахмад Гишvvн
User avatar

Joined: Jul.30.06 7:33 am
Posts: 564
Location: Holland
Одоо зургаахан бүлэг үлдсэн. Маргаашнаас шуурхай оруулна. Орчуулсан номоо оруулдаг нэг блог нээдэг ч юм уу гэж бодож байна. Тэгвэл уншихад ч амархан. Та нар юу гэж бодож байна?

_________________
Sakura


Top
   
PostPosted: Aug.02.17 3:40 am 
Offline
Асуулт Самбарын Хvндэт Харуул
User avatar

Joined: Sep.21.09 1:02 pm
Posts: 6306
Location: Энд
Ёстой гоё хэсэг яг одоо л явж бна даа ккк. Лена хурдхан л эмгэнийг олоосой доо.

Баярлалаа :wd: :wd: Мэдээж блог нээвэл гоё л бна, гэхдээ блогоос илүү энд хүмүүс илүү их орж унших бх гэж бодож бна. Дандаа сонирхолтой гоё ном сонгож орчуулах юм аа ккк би бүр орчихлоо энэ номонд.

_________________
:wink:


Top
   
PostPosted: Aug.02.17 3:52 am 
Offline
Ахмад Гишvvн
Ахмад Гишvvн
User avatar

Joined: Jul.30.06 7:33 am
Posts: 564
Location: Holland
Хорин нэг

Федерико нүдээ нээтэл урд нь хотын даргын улаан хамбан малгай өмссөн сэлхийж хавдсан нүүр харагдлаа.
- Чамд аз таарсан. Тэр өвгөн чиний хүзүүг хугалахаа шахсан байна лээ.
Федерико аяархан өндийж суув. Толгой нь эргэж өвдөж байлаа. Хүзүүнийх нь булчин харуурч чангарсан тул толгойгоо хөдөлгөж чадсангүй.
- Юу болсон юм бэ? гэж тэр асуулаа.
- Тэд чиний урхинд орсон. Ганцxан охин л зугтсан. Харуулууд өвгөний тулааны урлагийг гайхан биширч байсан шүү.
Толгой нь ангалзан өвдөж эхэлсэн Федерико эргэж хэвтээд
- Хөшгөө хаачихаж болох уу? гэж гуйлаа.
Хотын дарга үйлчлэгчид дохио өгсөнд бүх хөшгийг хаав.
- Чиний тархи хөнгөн доргисон юм шиг байна. Би хувийнхаа эмчийг дуудсан. Тэр удахгүй ирнэ.
Федерико нүдээ анилаа. Түүний хамгийн сүүлд санаж байгаагаар гянданд ард нь сонсогдсон шаржигнах мэт чимээ. Тэр яаж тэнэг юм шиг нууц хонгилын онгойдог хавтангийн дэргэд хамгаалалт гаргалгүй, эсвэл бас өрөөг цоожлолгүй орхидог байна аа?
- Амьтанг барьж чадсан уу?
- Амьтан эрдэнэс хоёрын сураг гараагүй. Өө, мартахаасаа өмнө хэлэхэд нэг хүн утасдсан. Хотын дарга түүнд утасны дугаар тэмдэглэсэн цаас өглөө. Федерико энэ дугаарыг мэддэг ажээ. Тэр яаран өндийж бослоо. Толгой нь эргэж байсан ч тэрбээр тоосонгүй, халааснаасаа нарны шил гаргаж зүүв. Шил хатгуулан өвдөх толгойн өвдөлтийг багасгалаа.
- Утсаар ярих хэрэгтэй байна гэж тэр хэлээд харилцуур луу очив.
- Зу Тоззи байна.
- Зу, би байна. Чамд шинэ мэдээ байгаа юм уу?
- Өчигдөр би цэцэрлэгт арлаас нэг сэжигтэй этгээдийг хөөж явуулсан. Түүнийг Мирко Сантури гэдэг. Тэр энд өөрөө хэзээ ч хуримтлуулж чадахааргүй мөнгө төлсөн. Тэр гудамжны зураач, эхтэйгээ амьдардаг. Энэ эхийнх нь тэтгэврийн мөнгө байж яав ч таарахгүй. Энэ мөнгө хулгайн мөнгө байх. Чи наанаа байна уу?
- Тийм ээ. Би хүзүү рүүгээ цохиулчихсан болохоор сайн төвлөрч чадахгүй байна.
- Чи надаас сэжигтэй хүн харагдвал мэдэгдээрэй гэж хүссэн.
- Тархи толгой маань хэвийн биш байгаа ч би үүнийг санаж байна.
- Чамд тэмдэглэж авах цаас харанаа байна уу?
Федерико хүрэмнийхээ халааснаас цаасаар ороосон харандаа гаргаж ирлээ.
- За хэл дээ хэмээн тэр ороосон цаасыг тэнийлгэх зуураа хэлэв.
- Мирко том баганын дэргэд наймдугаар байранд ам;дардаг.
Цаасан дээр эрдэнэсийг гэртээ нууж байгаа хулгайч зургаагаас арван дөрөв дугаартай байрны аль нэгэнд байгаа гэж бичээд доор нь Р. Поппе гэж үзэглэсэн байлаа.
- Би тэмдэглэчихлээ, гялайлаа.
Федерико харилцуураа тавих зуураа гар дахь бичиг рүүгээ гөлрөн харна. Зу түүнд үнэхээр гайхалтай мэдээ дуулгажээ. Хэрвээ тэр утасдаагүй бол Роберто болон түүнийг суллахыг оролдсон хүмүүсийн гэм буругүй гэдгийг амархан мэдэж чадахгүй байсан. Хотын дарга хаалгаар шагайж
- Чи ялтныг талбай хүртэл дагалдаж явах уу? Эсвэл би харуулуудаас асуух уу? гэж асуулаа.
- Би өөрөө хийе.
Есөд хорин минут дутуу байлаа. Хотын дарга цаазын ял гүйцэтгэх ажиллагааг яг цагт нь хийхийг хүсжээ. Федерико гяндан руу яаран очиж Робертогийн хоригдсон өрөөг онгойлголоо. Харуулууд түүнийг бараг үхтэл нь жанчжээ. Хөл нь нил цусанд будагдаж хамар нь дахиад хугарчээ. Эрүүн дээр нь цус наалдан хатаж, өмссөн хувцасных нь тамтаг нил толбо болсон харагдана.
- Чамайг гэм буруугүй гэдгийг би мэдсэн. Надад цаазын ажиллагааг болиулах эр мөрийн баримт цуглуулах хугацаа хэрэгтэй. Гэтэл надад цаг алга. Одоо би чамайг дагуулж явна. Талбай дээр цаазын ял гүйцэтгэхийг хүлээсэн дүүрэн хүн цугласан байгаа. Харин би чамаас миний хэлсэн болгоныг яг таг гүйцэтгэхийг хүсэж байна. Чи намайг сонсож байна уу?
Роберто толгойгоо аажуухан дохилоо.
- Хулгайлсан эрдэнэсийг нуусан газраа зааж өгье гэж чи чанга орилох хэрэгтэй. Хотын дарга чамайг хүч нэмэгдүүлсэн хамгаалалтын доор хот дундуур явуулах болно. Чи харин маш алгуур удаан явах хэрэгтэй. Тэр хооронд би гэмт хэрэгтнийг барихыг оролдоно.
Роберто хэлсэн бүгдийг ойлгосон гэдэгт Федерико найдаж байлаа. Роберто толгойгоо үл мэдэг дохиод шатаар өгсөхдөө туслууллаа. Талбай дээр хэдэн мянган хүн цуглажээ. Тэнд дөрөв хоногийн өмнө сонгуулийн үеэр цугласнаас олон байгаа байлаа. Федерико Робертог энэ хооронд засаж янзалсан багануудын хооронд босгосон тавцан руу хүргэж ирлээ. Энд Элио, Рикардо хоёрыг бас хэдэн хамгаалагч шоронгоос авчирчээ. Тэдний гарт гав зүүсэн байх агаад тэд цаазын ажиллагааг нэг бүрчлэн харах ёстой ажээ.
- Эрдэнэс хаана байгааг би зааж өгье! гэж Роберто чанга ориллоо.
- Би эрдэнэс байгаа газрыг зааж өгье!
Олон хүмүүсийн дүнгэнэх шуугианд түүний хашгирах нь замхарсан ч урд эгнээнд хүрч сонсогджээ. Хүмүүс түүний хэлснийг амнаас аманд дамжуулан түгээж эхэллээ.
- Тэнд юу болоод байгаа юм бэ? хэмээн хотын дарга асуув.
- Тэр эрдэнэс нуусан газраа зааж өгье гэнэ гэж Федерико хариуллаа.
- Цаг хожих гэсэн л нэг арга байгаа биз. Хаанаас олж болохыг тэр зүгээр хэлчихэж болохгүй байгаа юм уу?
- Мэдэх юм алга.
Хотын дарга асуултаа Робертод давтан тавилаа.
- Би өмнө нь Венецид огт байж үзээгүй. Хулгай хийгээд зугтах үед миний ухаан санаа жаахан самуурсан байсан, Би эрдэнэсийг нэг хоосон байшинд нуусан. Би тийшээ өөрөө очиж чадах ч харин яаж хүрч очихыг үнэндээ тайлбарлаж хэлж чадахгүй.
Хотын дарга Федериког зайдуухан аваачаад
- Чи юу гэж бодож байна? гэлээ.

_________________
Sakura


Top
   
PostPosted: Aug.02.17 4:12 am 
Offline
Асуулт Самбарын Хvндэт Харуул
User avatar

Joined: Sep.21.09 1:02 pm
Posts: 6306
Location: Энд
Федерико ийм хурдан манай хэдэд туслах шийдвэр гаргаж бгаан бх даа. Хотын дарга, зөвлөлөөс хамгийн эрүүл ухаантай нь Федерико бх шиг бсан ч өөрийнхөөрөө зүтгэх зан нь нэг л эвгүй санагдаад бсан даа. Зу бас Федерикогийн шивнэгч бх нь ээ. Яаж л дуусдаг бол доо :cheerleader: :cheerleader:

Баярлалаа :wd: :wd:

_________________
:wink:


Top
   
PostPosted: Aug.02.17 5:53 am 
Offline
Ахмад Гишvvн
Ахмад Гишvvн
User avatar

Joined: Jul.30.06 7:33 am
Posts: 564
Location: Holland
- Бид цаазын ажиллагааг цуцлах хэрэгтэй гэж би бодож байна. Тэгэхгүй бол бид эрдэнэсийг дахиж хэзээ ч олохгүй эсвэл хотын оршин суугчид олчихож магадгүй.
- Өчигдөр чамд итгэж болохыг надад харуулсан. Би чамайг ухаангүй байхад чинь түүнтэй ярилцсан. Чамд эрдэнэсийн талыг чамд өгөхөөр амласнаа тэр надад хэлсэн. Чи үнэнч шударга гэдгээ баталж тусгай салааныхныг отоонд гаргасан байна. Бүх юм дууссаны дараа чи хамгаалалтын албаны зөвлөлийг дахин бүрдүүлж болно. Тэгэхээр чи шинэ гишүүд санал болгоно гэсэн үг. Одоо харин би чамайг Робертогоос нүдээ хором ч салгалгүй хамт явж эрдэнэсийг буцааж авчраасай гэж хүсэж байна.
- Бид энэ ажлыг харуулынханд даалгаж болохгүй юм уу?
- Алт эрдэнэс хараад тэд санаагаа хувиргаж мэднэ. Би чамайг хамт яваасай гэж хүсэж байна.
- Миний толгой өвдөөд байна.
- Чи яагаад миний өгсөн даалгаврыг эсэргүүцээд байгаа юм бэ?
- Би дуулгавартай байж таны даалгаврыг биелүүлнэ, эрхэм дээдэс ээ.
Федерико хотын даргаас холдон явж Роберто руу ирлээ.
- Миний бодож байснаар болсонгүй. Би чамтай хамт явах болсон.
- Чи яагаад гэм буруутанг барих гэсэн юм гээд хэлчихэж болдоггүй юм бэ?
- Хотын дарга талбай дээр цугласан хүмүүсийг хэзээ ч гэр лүү нь буцааж явуулахгүй. Энэ бол нэр нүүрээ барсан хэрэг болно. Чиний амь түүний нэр төрөөс хямдхан гэсэн үг.
- Чи хэрэгтнийг заавал өөрөө барих хэрэггүй. Тийшээ харуулын салаа илгээж болно.
- Юу хийхээ би өөрөө шийдэх болно гэж Федерико уурсан хэллээ.
- Асуудал гараа юу? гэж хотын дарга асуув.
- Үгүй, эрхэм дээдэс ээ. Та цаазын гүйцэтгэл бүтэн цаг хойшлогдсон гэж зарлуулж болно.
Хотын дарга цухларсан олонд өөрөө мэдэгдэл хийлээ. Ялтан нуусан газраа зааж өгнө гэсэн мэдээ том сенсаци болжээ.
- Тэр хэрвээ эрдэнэсийг үнэхээр зааж өгвөл үхэх ялыг нь бүх насаар нь хорих ялаар солино гэж хотын дарга мэдэгдэв.
Талбай дээр хүмүүс орилолдон шуугиж эхэллээ.
- Энэ бүхний хариуд би өнөө орой та бүхэнд зориулж ер бусын баярын цэнгээн зохион байгуулна гэж тэр нэмж хэлэв.
Хүмүүс хэлсэн үгэнд нь баярлан шуугилдлаа.
- Явцгаая гэж Федерико хэлэв. Роберто тусгай салааныхнаар хүрээлүүлэн таягаа тулсаар талбай дээгүүр өнгөрлөө. Хүмүүс түүнийг хараан зүхэж, харуулуудын мөрөн дээгүүр нулимна.
- Өчигдөр юу болсныг надад ярь гэж Федерико хэллээ.
Элчингийн барилгаас гараад харуулуудад хэрхэн баригдсанаа Роберто ярив.
- Чамайг аврах гэсэн хүн хэн юм бэ?
Роберто тэр хүн бол аав нь бөгөөд Лена түүнийг өөрийг нь оргуулахад туслуулахаар утсаар дуудсан байх гэж тайлбарлан хэллээ.

_________________
Sakura


Last edited by naran1962 on Aug.02.17 5:20 pm, edited 1 time in total.

Top
   
PostPosted: Aug.02.17 1:43 pm 
Offline
Нутаг Нугын Шvтээн Гишvvн
Нутаг Нугын Шvтээн Гишvvн
User avatar

Joined: Dec.25.11 10:56 pm
Posts: 758
Асуудал ч ид өрнөж байна дааа :brows:
Наран-даа их баярлалааа :mrgreen: :wd:

_________________
Төв


Top
   
PostPosted: Aug.02.17 1:54 pm 
Offline
Гишvvн
User avatar

Joined: Aug.25.03 11:36 am
Posts: 6403
mmiracle wrote:
Баярлалаа :wd: :wd:
Миракл байхад ямар ч номыг хурдтай орчуулж дуусна шүү :cheerleader: .

_________________
:f01:


Top
   
PostPosted: Aug.02.17 2:32 pm 
Offline
Асуулт Самбарын Хvндэт Харуул
User avatar

Joined: Sep.21.09 1:02 pm
Posts: 6306
Location: Энд
croft wrote:
mmiracle wrote:
Баярлалаа :wd: :wd:
Миракл байхад ямар ч номыг хурдтай орчуулж дуусна шүү :cheerleader: .

:haha: Аймар шаналгаатай нэхдэг үү хаха

Баярлалаа :wd: :wd: . Федерико овоо нэг хотын даргын итгэлийг олж авав аа гэж. Гэхдээ энэ олон нийт нь яг жинхэнэ олон нийт шиг юм аа ккк. Зөв буруу хамаагүй бүгд хошуураад, нэг өгөөш шидэнгүүт уурлаад л.

_________________
:wink:


Top
   
PostPosted: Aug.02.17 6:53 pm 
Offline
Ахмад Гишvvн
Ахмад Гишvvн
User avatar

Joined: Jul.30.06 7:33 am
Posts: 564
Location: Holland
mmiracle wrote:
croft wrote:
mmiracle wrote:
Баярлалаа :wd: :wd:
Миракл байхад ямар ч номыг хурдтай орчуулж дуусна шүү :cheerleader: .

:haha: Аймар шаналгаатай нэхдэг үү хаха

Баярлалаа :wd: :wd: . Федерико овоо нэг хотын даргын итгэлийг олж авав аа гэж. Гэхдээ энэ олон нийт нь яг жинхэнэ олон нийт шиг юм аа ккк. Зөв буруу хамаагүй бүгд хошуураад, нэг өгөөш шидэнгүүт уурлаад л.

Тэр ч үнэн шүү. Чимээгүйхэн нэхэж шаналгаад л ..... :-D :-D :-D

_________________
Sakura


Top
   
PostPosted: Aug.02.17 6:54 pm 
Offline
Ахмад Гишvvн
Ахмад Гишvvн
User avatar

Joined: Jul.30.06 7:33 am
Posts: 564
Location: Holland
- Сайн сонсож бай гэж Федерико шивнээд
- Намайг нэг арга олтол чамайг алхаагаа улам удаашруулаасай гэж би хүсэж байна. Би тусгай салааныхныг гэмт хэрэгтэн рүү илгээж чадахгүй. Тэд чамтай хамт байх ёстой. Ордны жирийн хамгаалагч нар сайн сургуулилаагүй, Тэд надгүйгээр хулгайчийг алдчихна гэлээ.
- Сайн сонсож бай гэж Федерико шивнээд
- Намайг нэг арга олтол чамайг алхаагаа улам удаашруулаасай гэж би хүсэж байна. Би тусгай салааныхныг гэмт хэрэгтэн рүү илгээж чадахгүй. Тэд чамтай хамт байх ёстой. Ордны жирийн хамгаалагч нар сайн сургуулилаагүй, Тэд надгүйгээр хулгайчийг алдчихна гэлээ.
Цаазын ажиллагаа цуцлагдсан тул хүмүүс харуулын салаагаар хамгаалагдсан ялтны араас дагаж эхэллээ. Нарийн гудамжаар хэдэн зуун эрчүүд, эмэгтэйчүүд чихэлдэцгээнэ. Харуулынхан үймүүн гаргуулахгүйн тулд цугларсан олныг сүрдүүлэн урт бороохойгоор зэвсэглэжээ. Роберто таягтайгаа маш удаан урагшилна. Хамраас нь цус гарч нусны алчуураараа арчтал том бүлэгнэсэн нөж гарч ирлээ.
- Май үүнийг ав гэж Федерико хэлээд өөрийнхөө алчуурыг өгөв. Роберто алчуурыг авахаар гараа сунгаснаа шургаж уналаа. Хүмүүс юу болоод байгааг мэдэхээр харуулуудын завсраар шагайлдана. Байрны цонхоор харсан хүмүүс юу харснаа цугларагсдад дамжуулж хэлцгээнэ.
Федерико Робертогийн хацрыг зөөлөн алгадлаа. Роберто ухаан орж түүний туслалцаатай өндийхдээ сэмхэн нүдээ ирмэв. Таван метр алхаад тэр дахиад уналаа.
- Би юм идэж уух хэрэгтэй байна гэж тэр дуулдахаар хэлээд
- Би ийм байдалтай удаан тэсэхгүй нь гэв.
- Бид түр зогсож энэ хоолны газарт орцгооно. Хаалга цонхыг сайн хамгаал хэмээн Федерико хэллээ.
Роберто ширээ рүү очиж суугаад зөөгч эмэгтэйд хандан
- Сайн уу, Лаура хэмээн мэндлэв.
Зөөгчийн царай хувхай цагаан боллоо.
- Та хоёр бие биенээ сайн мэднэ биз дээ? Чи энэ газрыг зориуд сонгосон уу? гэж Федериког асуухад Роберто толгой дохиод
- Би түүнийг дахиад нэг харахыг хүссэн юм гэв.
- Тэр үнэхээр сайхан бүсгүй байна. Чи ч сайн мэддэг юм байна гэж Федерико хүлээн зөвшөөрсөн маягтай хэллээ.
- Юу авах вэ, залуучууд аа? гэж Лаура асуув.
Роберто хоолны захиалгаа өгсөнд Лаура тэмдэглэж аваад гал зуух руу явлаа.
- Миний бодлоор тэр ажилчдын арын хаалгаар гараад явчих байлгүй дээ гэж Роберто хэлэв.
- Тэнд хамгаалалт гарчихсан байгаа. Чамайг энд байгаа цагт эндээс хэн ч орж гарч чадахгүй. Тэр ч мөн адил. Хүссэн хүсээгүй тэр чамд үйлчлэх л болно.
Хоолны газрын цонхоор олон хүмүүс шагайж харагдана. Зарим нь бүр шилэнд хамраа наачихсан байв.
- Би урьд нь хэзээ ч үзэгчдийн өмнө хоол идэж байсангүй гэж Роберто хэллээ.
- Хөшигнүүдийг хаа.
Нэг харуул өгсөн тушаалыг тэр дор нь биелүүллээ.
- Чи хоол идэхгүй юм уу?
- Хүзүү pүү цохисноос болж миний толгой аймшигтай өвдөж байна. Ухаан алдчихгүй юмсан гэж л бодож байна. Хэрвээ тэгвэл ч би чамайг дүүжлүүлсний дараа л сэргэх байх шүү.
Лаура захиалсан хоолыг авчирлаа. Тэр бас нэг цагаан алчуур мөс хийсэн гялгар уут авчирчээ. Робертог талархлаа илэрхийлэхэд Лаура харцаа хурдан буруулж өөр ширээ рүү явлаа.
- Хэн ч гадагшаа гарч болохгүй болохоор тэр хурдан шуурхай ажиллах хэрэгтэй болж дээ гэж Федерико инээд алдан хэлэв.
Роберто хариулсангүй. Тэр хамарнаас гарах цусаа алчууранд шингээн мөстэй уутыг хөлөн дээрээ тавилаа. Тэрбээр хагас цагийн дараа өндийн босож, харуулуудын хяналтан доор догонцсоор ариун цэврийн өрөөнд оров. Дараа нь тэд хоолны газраас гарч ирлээ. Хүмүүс одоо зөвхөн тэдний араас ч биш бас тэдний урд гаран алхацгаана. Роберто тэднийг замаас холдуулахын тулд аль болох нарийн хавчиг гудамжнууд сонгоно. Заримдаа санамсаргүй мухар гудамж руу орж байлаа.
- Энэ биднээр тоглоод байгаа юм биш үү гэж нэг харуул уурсан хэлэв,
- Энэ түүний сүүлчийн хоол байсан юм чинь гэж нөгөө нь хариу хэллээ.
Федерико Робертогийн дэргэд алхаж байснаа
- Надад нэг санаа төрлөө гэж шивнээд
- Чи эрдэнэсийг том баганын дэргэдэх найман тоотод байгаа мэт тийшээ явах хэрэгтэй. Тэнд хүрэх замыг чи мэднэ биз дээ? гэв.
- Мэдэх байх аа. Би анх ирсэн өдрөө зочид буудал хайж явахдаа тэнд очиж байсан.
Федерико санаа нь биелэх болсонд баяртай байлаа. Бас тэр хэд хэдэн султалыг олж мэдэв. Хулгайч хэрэв гэртээ байгаа бол энэ олон хүмүүсийн ирж явааг холоос сонсоод зугтчихна. Харин тэр гэртээ байхгүй бол эрдэнэсийг үнэхээр тэнд нуучихаж гэж бодоод Робертод насаар нь хорих ял өгнө.
- Бид эндээс завиар явцгаана гэмээн Федерико тушаал буулгалаа.
Харуулынхан хэд хэдэн завь авч сэлүүрдэж эхлэв. Тэд араас нь дагаж байгаа хүмүүсээс салахын тулд эргийн дагуу гудамж байдаггүй усан сувагнуудыг сонгож байлаа.
- Та нар хувцсаа сольж өмсөх хэрэгтэй.
Нэр заагдсан харуул мэл гайхсан боловч эсэргүүцэж чадсангүй. Робертог харуулын хувцсыг сольж өмсөхөд Федерико бүх завинуудыг өөр өөр сувгаар явах тушаал өглөө.
- Том баганын дэргэд уулзацгаана шүү.
- Яагаад? гэж ялтны хувцсыг өмссөн харуул асуув.
- Би та нарт үнэн учрыг тайлбарлая. Өнөө өглөө би нэг хүн өөртөө хуримтуулж чадахааргүй их мөнгөтэй байсан талаар нууц мэдээлэгчээсээ олж мэдсэн. Тэр хүнийг би хулгайч гэж сэжиглэж байгаа, харин бидэнтэй байгаа энэ хүн биш.
- Та яагаад үүнийг эртхэн хэлээгүй юм бэ?
- Хотын дарга жинхэнэ хулгайчийг барихад саад болно гэж би болгоомжилсон юм. Ялангуяа цаазын гүйцэтгэлийг харахаар талбай дээр хэдэн мянган хүн цугласан байхад. Бид Робертог дэргэдээ байлгасан цагт хулгайчийг олж чадна. Тэр том баганын найман тоотод байдаг. Хүмүүсийг холдуулахын тулд бүх завь өөр өөр чиглэлээр явах хэрэгтэй. Хуурамч Робертог суулгасан завь хотын төв рүү эргэж хүмүүсийг араасаа дагуул. Харин бусад нь том багана руу очно. Тэнд бид дайралтаа хийх болно.
Харуулынхан ёслоод Федерикогийн дохиог хүлээлээ. Нэг уулзварын дэргэд тэр гараа өргөв. Бүх завинууд салж хуурамч Робертог суулгасан завь хотын төв рүү эргэв. Завинуудыг дагаж байсан хүмүүс тэр завины араас хошууран явцгаалаа.
- Бидний заль амжилттай боллоо. Хулгайчаас гадна эрдэнэс тэнд байгаасай гэж найдацгаая хэмээн Федериког хэлэхэд Роберто толгой дохиод
- Амийг минь аварсанд чинь би маш их талархаж байна. Би одоо тэр новшийн цаазлуулахыг нүдэндээ харж байна гэлээ.

_________________
Sakura


Top
   
PostPosted: Aug.02.17 7:02 pm 
Offline
Асуулт Самбарын Хvндэт Харуул
User avatar

Joined: Sep.21.09 1:02 pm
Posts: 6306
Location: Энд
Мирко өдийд хаана явдаг юм бол доо, бас Лена.

Баярлалаа :wd: :wd: Би бас аягүй гоё хүлээлттэйгээр уншаад л зовоол, жаргаал бгаа ккк

_________________
:wink:


Top
   
PostPosted: Aug.02.17 7:55 pm 
Offline
Ахмад Гишvvн
Ахмад Гишvvн
User avatar

Joined: Jul.30.06 7:33 am
Posts: 564
Location: Holland
Хорин хоёр

Лена том баганын дэргэдэх жижиг гудамжинд биеэ хураан суужээ. Бодол нь зургаагаас арван дөрвөн тоот айлуудын дунд эргэлдсээр. Даашинзны уранхайг тогтоож байсан зүү хаягджээ. Тэрбээр цээжээ гараараа халхлаад чимээгүйхэн мэгшинэ. Тэр тэнд хэдэн цагийн турш хөдөлгөөнгүй сууж шөнийн харанхуй арилан гэгээ тусахыг харжээ. Хүмүүс түүнийг харангуутаа таньж барьж өгөх болно гэдгийг мэдэж байсан ч тэр ямар нэгэн арга хэмжээ авахыг оролдсонгүй. Хүмүүс сэрж эхэллээ. Эхний завь усан дээр хөвөхийг хараад ухаан санаа нь сэргэж ирэв. Охин цагаа харлаа. Арван таван минутын дараа эцгийг нь цаазаар авах болно. Өвөө, Элио хоёрт юу тохиолдохыг тэр мэдэхгүй байлаа. Тэд хэрэгт хамтарч оролцсон хэргээр шийтгүүлж шоронд сууж магадгүй. Энэ бүгд тэр гудамжны зураачаас болсон. Нөхөр нь ажлаас хилсээр халагдсанаа эсэргүүцэж талбай дээр зураг зурдаг байсан гэж нөгөө эмгэн ярьж байсан. Гэнэт Ленад хулгайч эцэгт нь тохиолдсон явдалд уурлаж хорссондоо эрдэнэсийг хулгайлсан байх гэж бодогдов.
Лена ухасxийн өндийж бослоо. Ядаргаа, гомдол цөхрөл нь ор мөргүй арилжээ.
- Энэ байжээ! хэмээн тэр өөртөө хэлэв.
Лена гудамжнаас холдохдоо эсрэг талд харагдах зогсоолын дэргэд Элиогийн эцгийг олж харлаа. Тэр охиноос нүүрээ буруулан цаашаа явчихав. Тэдний сүүлчийн уулзалт охинд тийм ч таатай байгаагүй болохоор хэрвээ тэр эр охины төлөвлөгөөг нураавал бүр ч муу юм болох нь дамжиггүй.
Лена Алтан титиэм зоогийн газар луу очин хонхыг нь дарлаа. Хэн ч хаалга онгойлгосонгүй тул тэр дахиад хонх дарав. Дээд даврын цонх онгойж эмэгтэй хүний нойрмог царай цухуйж
- Чамд юу хэрэгтэй вэ? хэмээн бухимдсан хоолойгоор асуулаа.
- Зоогийн газрын ханан дээрх зурагнуудыг хэн зурсныг би мэдэх гэсэн юм.
- Чи намайг үүнээс болж сэрээж байгаа юм уу?
Эмэгтэй цонхоо хаачихав. Лена зоогийн газрын бүдэгхэн гэрэл туссан цонхоор дотогшоо харвал зурагнууд өлгөөтэй харагдлаа. Хаалга онгойн
- Ор гэж эмэгтэй уурсангуй хэлээд
- Тэгээд ч би сэрчихлээ гэв. Лена оронгуутаа төгөлдөр хуурын дэргэд өлгөөтэй уран зураг руу
очсоноо.
- Сантури гэж чанга хэллээ.
- Тэр үнэн. Энд өлгөөстэй бүх уран зургийг тэр зурсан. Тухайн үед тэр алдартай зураач байсан. Тэр манай арын гудамжинд зодуулсны дараа уушигны үрэвслээр өвдөж нас барсан.
- Танд утасны жагсаалт бий юү?
- Буффетны дэргэд байгаа.
Лена Сантури гэдэг нэрийг хайлаа.
- Том багана, найман тоот гэж байна.
- Тэр хүү нь байх хэмээн эмэгтэй хэлээд
- Хүү нь бас зураг сурдаг, гэвч тэр эцэг шигээ авьяастай биш, сонирхогчийн төдий. Тэр заримдаа энд ирж юм уух бүртээ энэ зурагнууд руу зааж өөрийн өмч мэт авирладаг.
- Танд алчуур юм уу эсвэл саравчтай малгай байхгүй биз? гэж Лена асуулаа.
- Охин минь, чи надаас өнөө шөнө миний зүүдэндээ үзснээс ч их юм асууж шалгааж байна.
Эмэгтэй хувцасны өлгүүр лүү очиж саравчтай малгай аван Лена руу шидлээ.
- Нэг зочин мартчихсан юм. Одоо чи яагаад намайг иймэрхүү зүйлээс болж сэрээсэн гол шалтгаанаа хэлж өгч болох уу?
Ленаг хаалга руу ухасxийтэл эмэгтэй замд нь барьж авлаа.

_________________
Sakura


Top
   
PostPosted: Aug.02.17 8:47 pm 
Offline
Ахмад Гишvvн
Ахмад Гишvvн
User avatar

Joined: Jul.30.06 7:33 am
Posts: 564
Location: Holland
- Чиний юу хийгээд яваад байгааг мэдэхгүй ч намайг шинэ битүү зүү авчирч өгтөл би чамайг явуулахгүй.
Эмэгтэй хаалгаа цоож;лоод битүү зүү авахаар явлаа. Лена дороо байж ядан зогсоно.
- Чи миний сонирхлыг бүр татчихлаа. Буцаж ирээд яг юу болоод байгааг надад ярьж өгнө гэж амла.
Лена амлав. Тэртээ тэргүй энэ эмэгтэй өнөөдрийн сонингоос эсвэл үйлчлүүлэгч нараасаа бүгдийг мэдэх болно.
- Би нэгэнт сэрчихсэн юм чинь цаазын гүйцэтгэлийг очиж сонирхдог ч юм бил үү. Чи тийшээ очих уу?
Лена толгой сэгсэрлээ.
- Чамайг саатуулахаа больё. Явж үз.
Есөн цаг болж сүмийн хонхнууд дүнгэнэлдэж эхэллээ. Лена гүйчихгүйг хичээж биеэ барив. Цугласан олон хашгирч шүгэлдэхийг тэр сонсжээ. Энэ чимээ хотоор нэг цуурайтан сонсогдоно. Арван таван минутын дараа Лена жижиг зогсоол дээр буцаж ирэн найман тоотоын өмнө очлоо. Энд хулгайч амьдардаг ажээ. Хулгайчийг яаж барих вэ? Цагдаагийн газар луу утасдаж болохгүй. Лена цонхны шилний цаанаас дотогшоо харахыг хичээтэл хөшигнүүд нь хаалттай байв. Хөшигний доогуур үл ялиг гэрэл тусаж байгаагаас харахад гэрт хүн байгаа бололтой. Лена зоригоо чангалан хаалгыг тогшлоо. Хэн ч хаалга онгойлгохоор ирсэнгүй. Тэр дахиад тогшсоноо хонхыг нь дарав. Хэн ч хаалгаа нээсэнгүй.
- Болдер! Болдерхон! гэж дуудчихаад айж эмээсэн тэрбээр эргэн тойрноо ажиглан харав. Усан зогсоолын дэргэд хэдэн хүн охин руу харж зогсоно.
- Болдер! хэмээн тэр дахиж дуудлаа.
Биеэ хурааж хумисан Болдер чийдэнгийн доор сууж байв. Бүтэн гурван өдөр юу ч идээгүй хөөрхий амьтан гэрлийн тусгалаас зугтах ямар ч тамир тэнхээгүй болсон ажээ.
Ленагийн дууг сонссон Болдерын ухаанд юу гэдгийг мэдэхгүй ч ямар нэг танил юм байх шиг санагджээ. Тэр биеэрээ бүтэн эргэтэл чийдэн газар унаж хагарч оч үсэрлээ. Шалан дээрх хивс дөлөнд автав. Болдер ширээн дээрээс унан Ленагийн дуу гарсан зүг рүү өнхөрч очоод гэрлийн нөлөөнөөс мэдэрсэн өвдөлтөөсөө болж хаалганы ойролцоохи ханыг ухаан жолоогүй хазалж эхэллээ.

_________________
Sakura


Top
   
PostPosted: Aug.02.17 9:48 pm 
Offline
Ахмад Гишvvн
Ахмад Гишvvн
User avatar

Joined: Jul.30.06 7:33 am
Posts: 564
Location: Holland
Лена арагшаа ухраад боссон тоос шороон дундаас Болдерыг олж харлаа. Гадагшаа гарч ирсэн амьтан биеэ хураасан харагдана.
- Чи тэр гэрлийг унтаасан юм уу, хонгор Болдерхон минь гэж хэлээд Лена Болдерыг газраас өргөж авлаа.
- Хонгор Болдерхон минь, хөөрхий амьтан хэмээн Лена амандаа давтан хэлээд чихнийх нь ард маажвал Болдер аяархан зогисуулав. Энэ инээж байгаа биш харин уйлах мэт сонсогдсонд Лена бас дагаж уйллаа. Болдерыг цээжиндээ наалдуулан тэвэрч зогссоноо усан зогсоолын дэргэд байсан хүмүүс орилолдохыг сонсоод Лена ухаан орлоо. Хүмүүс өрийнх нь байгаа зүг рүү зааж харагдана. Лена Болдерыг газар тавиад байшин руу нүхээр мөлхөж оров. Шатаж буй хивснээс дөл цоролзож харагдав. Лена галыг тойрон очиж дугуйтай хайрцгийг хараад нээж үзэв. Алт эрдэнэс дөлийн гэрэлд гялтганаж харагдана. Лена хайрцгийг чирэн нүх рүү аваачаад мөлхөн гарах гэтэл гинших чимээ сонсогдов. Сандал дээр хүлээстэй хүн байхыг олж харсан тэрбээр хэд харайгаад дэргэд нь очлоо. Амыг нь таглаж сандалтай хүлсэн эмгэнийг Лена тэр дор нь танив. Лена туузыг хуулж автал
- Надад туслаач гэж эмгэн хэллээ.
Лена хүлээсний олсыг тайлахыг оролдсон боловч хэтэрхий чанга зангидчихжээ.
- Гал зууханд хутга байгаа гэж эмгэнийг хэлэхэд тэр ухасxийн очиж хутга аваад эргэлээ. Галын дөл сандалны хөлийг хэдийн долоож харагдана. Гэнэт гадаа орилох чимээ гарав. Хайрцаг алга болчихжээ. Лена хутгаа алдан нүх рүү очиж гадагшаа шагайн харлаа. Улаан хувцастай нэг эр хайрцгийг завинд ачихаар өргөж буй харагдана. Сандарсан охин нүхээр шургахдаа толгойгоо дэлсчихэв. Завинд найман том торх ачсан ажээ. Завины ёроолд хэвтэх Болдер бүхий л биеэрээ таталдаж харагдана. Нөгөө эр гартаа цус болсон эвхдэг хутга барьжээ. Тэр хэдийгээр цэвэрхэн хувцасласан байсан ч Лена зураач эрийг танилаа. Усан оргилуурын дэргэд Болдер хашлагыг эвдэх үед өөртэй нь ярилцсан тэр эр дүрээрээ мөн ажээ.

_________________
Sakura


Top
   
PostPosted: Aug.02.17 10:38 pm 
Offline
Асуулт Самбарын Хvндэт Харуул
User avatar

Joined: Sep.21.09 1:02 pm
Posts: 6306
Location: Энд
Өө энэ Федерико хааччихав даа хурдлаасай. Яг барьж амжаасай. Харин хөөрхий муу Болдерыг алчихав уу даа :bawling:

Баярлалаа :wd: :wd:

_________________
:wink:


Top
   
PostPosted: Aug.03.17 1:40 am 
Offline
Ахмад Гишvvн
Ахмад Гишvvн
User avatar

Joined: Jul.30.06 7:33 am
Posts: 564
Location: Holland
- Муу хөгийн новш! хэмээн Лена уурсан хэлэхэд
- Чам руу хүмүүс ирж явна гэж зураач хэлэв.
Хүмүүс өөрийг нь чиглэн гүйлдэн ирэхийг Лена хараад толгойгоо тэмтэрч үзвэл малгай нь алга байв. Болдер хамаг хүчээ шавхан толгойгоо өндийлгөж зураачийн баруун хөлийн тавхайнаас зуухад яс шажигнаж сонсогдлоо. Мирко тэнцвэрээ алдан орьдуу тавьсаар ус руу унав. Лена далангийн ирмэг дээрээс үсэрч хайрцагны дэргэд торхон дээр буулаа. Мирко уснаас цухуйж завины ар талаас зуурч харагдана. Лена сэлүүр авч Миркогийн гар толгойг ээлжлэн цохив. Гэвч тэр цохилтоос бултсаар завины ирмэг дээгүүр авиран гарч ирээд сулбайж хэвтэх Болдерын дэргэд байсан хутгаа авлаа.
- Мирко Сантури, бууж өг! гэх Федерикогийн дуу хадаж
- Чи бүслэгдсэн гэлээ.
Мирко эргэн тойрноо харвал харуулынхан суусан завинууд тал бүрээс нь дөхөн ирж буй харагдав.
- Чамтай дахиж уулзана аа, гайгүй гэж тэр Лена руу шүд зуун хэлээд ус руу үсрэн орж эрэг рүү сэлж очоод далан дээр авирч гарлаа. Байшингаас чанга орилж бахирах дуу сонсогдоно. Мирко догонцсоор шатаж буй байшин руу хүрч очин хананд гаргасан нүхээр шурган алга боллоо.
- Эмээ сандалд хүлээтэй байгаа! хэмээн Лена орилов.
Далангийн дэргэд цугласан хүмүүс байшингийн хаалгыг нүдэж цохих боловч хэн ч амьсгал боогдмоор хар саарал утаа баагих нүхээр шурган орж зүрхэлсэнгүй. Харуулууд нийлэн хаалгыг мөрлөн түлхэв. Гэвч тэд улам бүр нэмэгдэх галын дөлөөс холдохоос өөр аргагүй болжээ.
- Бид тэдэнд юугаар ч тус болж чадахгүй хэмээн Федерико хэллээ.
- Би түүнийг хүлээснээс нь суллах байсан юм. Бас Болдерыг... Болдер маань үхчихлээ. Лена дагжин чичирч нүүрээ алгаараа дарлаа.

_________________
Sakura


Last edited by naran1962 on Aug.03.17 1:53 am, edited 1 time in total.

Top
   
PostPosted: Aug.03.17 1:53 am 
Offline
Асуулт Самбарын Хvндэт Харуул
User avatar

Joined: Sep.21.09 1:02 pm
Posts: 6306
Location: Энд
Өнөөдөр ч намайг жаргааж бна даа Наран ккк. Баярлалаа :l2: :l2:

Миркод гэрээрээ дамжаад зугатдаг нууц хонгил нтр бна уу даа, шууд шатаж бгаа гэр лүүгээ орохыг бодоход, бас чамтай дахиж уулзана аа гэж Ленад хэллээ шд. Мирко хэрэв зугатсан бол ээжийгээ аваад зугатах бх аа. Энэ харуулууд нь юун ч арчаагүй юм тэр нүх мүхээр нь орж болдоггүй юм уу хаашаа юм. Болдер үхчихлээ :bawling: :bawling:

_________________
:wink:


Top
   
Display posts from previous:  Sort by  
Post new topic  Reply to topic  [ 209 posts ]  Go to page Previous 14 5 6 7 8 9 Next

All times are UTC+09:00


Who is online

Users browsing this forum: No registered users and 4 guests


You cannot post new topics in this forum
You cannot reply to topics in this forum
You cannot edit your posts in this forum
You cannot delete your posts in this forum
You cannot post attachments in this forum

Search for:
Jump to:  

Copyright Asuult.NET © 2000-2015.
Administrative Contact: Khundaga Khurelbaatar [hundaga@hotmail.com]
Tel: 1-888-303-4927, Fax: 1-888-406-2264.
Powered by phpBB © 2000-2015 phpBB Group. Powered by phpBB® Forum Software © phpBB Limited