#AsuultSambar :

МОНГОЛ УЛС МАНДАН БАДРАГ!
It is currently Aug.21.17 6:03 am

All times are UTC+09:00




Post new topic  Reply to topic  [ 207 posts ]  Go to page Previous 14 5 6 7 8 Next
Author Message
PostPosted: Aug.03.17 1:55 am 
Offline
Yзэсгэлэнт Гишvvн
Yзэсгэлэнт Гишvvн
User avatar

Joined: Jul.30.06 7:33 am
Posts: 337
Location: Holland
mmiracle wrote:
Өнөөдөр ч намайг жаргааж бна даа Наран ккк. Баярлалаа :l2: :l2:

Миркод гэрээрээ дамжаад зугатдаг нууц хонгил нтр бна уу даа, шууд шатаж бгаа гэр лүүгээ орохыг бодоход, бас чамтай дахиж уулзана аа гэж Ленад хэллээ шд. Мирко хэрэв зугатсан бол ээжийгээ аваад зугатах бх аа. Энэ харуулууд нь юун ч арчаагүй юм тэр нүх мүхээр нь орж болдоггүй юм уу хаашаа юм. Болдер үхчихлээ :bawling: :bawling:

Чи их гоё эмоцитой унших юм аа. :imhappy: :imhappy: :hihi: :hihi:

_________________
Sakura


Top
   
PostPosted: Aug.03.17 1:57 am 
Offline
Yзэсгэлэнт Гишvvн
Yзэсгэлэнт Гишvvн
User avatar

Joined: Jul.30.06 7:33 am
Posts: 337
Location: Holland
Миркод ээж нь огт сонин биш. Зохиолыг уншиж байхад тэр л их муухай санагдсан даа.

_________________
Sakura


Top
   
PostPosted: Aug.03.17 2:04 am 
Offline
Асуулт Самбарын Хvндэт Харуул
User avatar

Joined: Sep.21.09 1:02 pm
Posts: 6211
Location: Энд
naran1962 wrote:
Миркод ээж нь огт сонин биш. Зохиолыг уншиж байхад тэр л их муухай санагдсан даа.

:bawling: Мирко ээжийгээ хайрласандаа биш цаашид амьдрахдаа ашиглах гээд авч явах бх гэж бодсон юм. Миркод ээжийгээ аавыг нь хуурсанд зовоож, хохироож л байвал сэтгэл нь ханадаг шиг ээ. Нэг төрлийн сэтгэцийн өвчин ч юм уу аавынхаа өмнөөс өшөө авах гсн.

Би харин их сэтгэлийн хөдөлгөөнтэй уншина аа хаха. Дотроо хадгалаад бхаар гунигтай бдаг юм :frog: Хүлээнгээ гоё сэтгэл санаагаа хуваалцаад л уншвал сонирхолтой, гоё санагддаг.

_________________
:wink:


Top
   
PostPosted: Aug.03.17 2:25 am 
Offline
Yзэсгэлэнт Гишvvн
Yзэсгэлэнт Гишvvн
User avatar

Joined: Jul.30.06 7:33 am
Posts: 337
Location: Holland
mmiracle wrote:
naran1962 wrote:
Миркод ээж нь огт сонин биш. Зохиолыг уншиж байхад тэр л их муухай санагдсан даа.

:bawling: Мирко ээжийгээ хайрласандаа биш цаашид амьдрахдаа ашиглах гээд авч явах бх гэж бодсон юм. Миркод ээжийгээ аавыг нь хуурсанд зовоож, хохироож л байвал сэтгэл нь ханадаг шиг ээ. Нэг төрлийн сэтгэцийн өвчин ч юм уу аавынхаа өмнөөс өшөө авах гсн.

Би харин их сэтгэлийн хөдөлгөөнтэй уншина аа хаха. Дотроо хадгалаад бхаар гунигтай бдаг юм :frog: Хүлээнгээ гоё сэтгэл санаагаа хуваалцаад л уншвал сонирхолтой, гоё санагддаг.

Уншиж байгаад их баярлаж урам ороод орчуулгаа хийж байгаа. Гэхдээ орчуулгаа сайн хянаагүй байгаа болохоор найруулга сайн болоогүй байгаа. Дуусчихаад засна гэж бодож байна. Идэвхтэй уншигчиддаа (ялангуяа чамд кккк) файл болгож өгнө.

_________________
Sakura


Top
   
PostPosted: Aug.03.17 3:12 am 
Offline
Асуулт Самбарын Хvндэт Харуул
User avatar

Joined: Sep.21.09 1:02 pm
Posts: 6211
Location: Энд
Ккк тэгээрэй. Зүгээр ээ уншиж бх үед бүр үйл явдалд нь автаад дотор нь орчихдог болохоор мэдэрдэггүй шд найруулга нтр ккк.

_________________
:wink:


Top
   
PostPosted: Aug.03.17 3:15 am 
Offline
Yзэсгэлэнт Гишvvн
Yзэсгэлэнт Гишvvн
User avatar

Joined: Jul.30.06 7:33 am
Posts: 337
Location: Holland
- Тайвшир даа, Бүх юм болоод өнгөрсөн гэж нэг дотно дуу хэлэхийг охин сонсов. Гайхаж мэгдсэн Лена нулимс бүрхсэн нүдээрээ тусгай салааныхны хувцас өмссөн аав руугаа харлаа.
- Эрдэнэс олдсон гэсэн мэдээг тараа! гэж Федерико тушаал буулгав.
Холхон гал командын дохио хангинах дуулдана.
Федерико шатсан байшинг удахгүй биеэрээ шалгахыг хүсэж байлаа. Гэвч тэр одоо хотын даргад болсон хэргийн жинхэнэ үнэнийг тайлбарлах нь зүйтэй гэж боджээ. Федерико Миркогийн завинд хэдэн харуул шилжүүлэн суулгалаа. Хулгайч эрдэнэсийг торхонд хийж хотоос гаргах гэсэн бололтой. Тэр зөв сэтгэжээ. Мэдээж хэн ч дарстай торхны ёроолыг шалгахгүй.
Эрдэнэс олдсон тухай мэдээ салхинд хийсэх мэт хурдан тархжээ. Бүх завьчид харуулынхныг дагалдана. Усан сувгаар завины үргэлжилсэн урт цуваа Сан Марког чиглэн хөвнө.
Завинуудыг буудал дээр ирэхэд хотын дарга биеэрээ тосон угтлаа. Хотын дарга
- Сэжиглэгдэж байсан бүх хүмүүсийг хурлын танхимд хүргэ гэж тушаал буулгасанд Федерико хөлөө хавсран ёслоод
- Тэднийг хүргэж өг хэмээн харуулынханд тушаалыг дамжуулав.
Лена Роберто хоёр бусдаар туслуулан завинаас бууж хурлын танхим руу хүргүүллээ.
- Энэ амьтныг яах вэ? гэж нэг харуулыг асуухад хотын дарга
- Наадахаа эмнэлгийн хэсэгт аваач. Эмч нар түүний амийг аврах ёстой. Хэрвээ энэ амьтныг аварч чадахгүй бол би тэднийг ажлаас нь хална гэлээ.
Харуул ёслоод Болдерыг аван эмнэлэг рүү хурдлан гүйв.
Хурлын танхимд Элио, Рикардо хоёр сууж байлаа. Гайхалтай нь тэнд бас Элиогийн эцэг. Тэрбээр үсэрч босон
- Та охиныг барьсан, тийм болохоор би таван зуун дукат авах ёстой гэж орилов.
- Энэ чиньюу болоод байна? гэж Федерико асуулаа.
- Ленаг том баганын дэргэд сууж байна гэж тэр надад хэлсэн юм гэж хотын дарга тайлбарлаад
- Тэр хоёр удаа бүтэлгүйтсэн болохоор охиныг дахиж барихыг оролдоогүй гэнэ. Тэгээд наймаалцахаар шийджээ. Би хэрвээ тийшээ харуулын салаа илгээвэл шагналын талыг өөртөө үлдээхээр тохирсон юм гэв.
Үүнийг сонссон Федерико инээд алдлаа.
- Энд чинь инээгээд байх юу байгаа юм бэ? гэж Элиөгийн аав уурсан орилж
- Таван зуун дукатаар хичнээн дарс авч болохыг чи мэдэх үү? гэв.
- Үгүй. Хэр ихийг авах юм бэ дээ? гэж Федериког асуухад
- Маш их! гэж тэр орилов. Хотын дарга
- Одоо болно гэж хэлснээ
- Федерико, миний мэдэх ёстой бүгдийг надад ярьж өг гэлээ.
Федерико хотын даргад болсон бүх үйл явдлыг өчүүхэн зүйл ч орхигдуулалгүй нэг бүрчлэн ярьж өгөв.
- Тэнд гэрчүүд байсан уу? гэж хотын дарга асуулаа.
-Мирког эрдэнэсийг аваад зугтах гэж байсныг харуулын салааныхан, далан дээр байсан хүмүүс гээд бүгд харцгаасан.
Хотын дарга жаахан гунигтай харагдав. Яагаад гэдгийг Федерико мэдэж байлаа.
- Эрхэм дээдэс ээ, танд би нэг санал хэлж болох уу?
Хотын дарга зөвшөөрч толгой дохилоо.

_________________
Sakura


Last edited by naran1962 on Aug.03.17 3:20 am, edited 1 time in total.

Top
   
PostPosted: Aug.03.17 3:16 am 
Offline
Ахмад Гишvvн
Ахмад Гишvvн
User avatar

Joined: Sep.25.15 10:11 pm
Posts: 568
Iimerhvv hend ch hereggui uran zohioliin nom orchuulj yugaa hiideg bnaa. Ternii orond suuliin ued angli heltei ornuudad delgereed bga ynz buriin soyol, ololt amjilt uzel sanaag tusgasan, hund hureed ym bolchihoor ym orchuulmaar ym. Ingej hellee geed bariad idchiv. Uneheer minii helseng buruu gj uzvel ene nomiig ymar undesleleer orchuulah bolson, ter undeslel chin ene delhii ertunts unuugiin mongoliin amidraliin ymar hureend bagtaj baigaag, mun ymar asuudal shiidverleh, ymar ach holbogdoltoi tuhaigaa bicheerei.


Top
   
PostPosted: Aug.03.17 3:58 am 
Offline
Асуулт Самбарын Хvндэт Харуул
User avatar

Joined: Sep.21.09 1:02 pm
Posts: 6211
Location: Энд
:haha: Энэ номыг эхнээс нь уншсан бол өсвөр насныханд зориулсан ном гэдгийг уншсан бмаар юм. Ном заавал асуудал шийдвэрлэх, ач холбогдолтой бх албагүй юм шүү дээ. Номын дүрүүд бодит амьдрал дээрх хүмүүсийг, тэдний үйл хөдлөл, бодол санааг харуулна.

За жишээ нь энэ номны юу нь надад таалагдаж бгааг бичье л дээ.

Төсөөлөн бодох чадварыг сайжруулна. Болдер гээд чулуу иддэг, гэрлээс айдаг амьтан байна. Чи чулуу иддэг амьтны тухай урд нь сонссон уу? Тийм амьтан үнэхээр байдаг болов уу? Хэрвээ би ийм амьтан тэжээвэл яах уу, цемент шиг баас гаргадаг гэж бгаа, тэгвэл түүгээр нь байшин барьж болох болов уу? Чулуу иддэг амьтан бгаа юм чинь төмөр иддэг амьтан бгаа болов уу гээд л хөвөрч өгнө дөө.

Нөхөрлөлийн тухай. Элио хүү Ленаг аавтай нь зөвхөн завиараа ганц удаа зөөсөн, тэгсэн мөртлөө өөрийн үеийн Лена охинд ямар ч үед хамгийн үнэнч нөхөр нь байж чадсан, бүр өөрөө үхтлээ айж бсан ч гсн.

Архины хор холбогдлын тухай. Элиогийн аав сайн хүн бсан, харин ээжийг нь алдаад уй гашуундаа сохроод архичин болсон. Хайртай эхнэрээ алдсан ч гсн уул нь түүнд хүү нь бгаа, гэхдээ архиндаа сохроод тэр хүүгээ хайрлахаа больсон. Гэсэн мөртлөө их сонин үнэтэй дарснуудыг уухгүй хадгалаад бгаа юм, зөвхөн Элиогийн олж ирсэн мөнгийг архинд үрчихээд л. Түүнд хүүгээ гэх хайр бхгүй, архитайгаа хамт уучихсан.
Мирко бол архичин аавын хүүхэд ямар хүн болдгийн тод жишээ. Аав нь архичин болсонд ээжийгээ буруутгадаг, ээжээсээ болж аавыгаа үхсэн гэж боддог. Харгис, хэнийг ч боддоггүй, бүр ээжийгээ зовоох тусам баярлаж бгаан. Гэтэл ээжид нь бас шалтгаан бсан. Ээж нь аавыг нь нэг удаа бүдэрсэн ч босоод зүтгээсэй гэж хүссэн, харин ээж нь амьдралынхаа төлөө явж бхдаа нэг удаа алдаа гаргасан, тэр алдаанаасаа болж үлдсэн насаараа хүүдээ үзэн ядуулж амьдарсан. Гэвч өөрийн хүү нь учраас, бас өөрөө хөгшин настай хүүгээ дийлэхгүй учраас түүний хэлснээр л явдаг. Хүүгээсээ айдаг, өрөвдөлтэй хөгшин эмэгтэй.

Гэр бүлийн хайрын тухай. Роберто бол хөнгөмсөг залуу, эцэг хүний үүрэг хариуцлагаа ухамсарлаагүй, хөнгөн амьдралаар амьдарч ээжийнхээ өвөрт нуугдах дуртай. Харин аав нь ач охиноо аавын хайрыг мэдрээсэй, аавыгаа бүү үзэн ядаасай хүссэндээ аавынх нь өмнөөс захиа бичиж, бэлэг илгээдэг. Монголд бол Роберто шиг үүрэг хариуцлагаа мартсан ганц бие аавууд мөн ч олон доо тээ. Хүүхдүүдэд нь Лена шиг өвөө бдаггүй болохоор тэд аавыгаа юу гэж боддог бол. Яг л Ленагийн ээж шиг аав чинь бол бүтэлгүй амьтан гэдэг үгийг ээжээсээ сонсоод өсч бгаа хүүхдүүд.
Элио аавыгаа хайрлаж бгаа хайр нь Ленаг барьж өгөхийг зөвшөөрөх үед илэрдэг. Тэр хичнээн аавыгаа архичин, муу хүн гэж мэддэг ч дотроо аавыгаа хайрласаар, өмнөх амьдрал дахь аавыгаа өөрт нь буцаад ирээсэй гэж хүсдэг. Түүнд ааваас нь өөр хэн ч бхгүй, тиймдээ ч аавыгаа орхиж чаддаггүй, бүр Ленагаас хүртэл солиод өмнөх сайхан амьдрал руугаа буцахыг хүсдэг.

Бас Федерико болон хотын дарга, аравтын зөвлөлийнхнөөр дамжуулан эрх мэдэл, улс төр, туйлшрал гээд өнөөгийн нийгэмд ч хэвээрээ бгаа бүхнийг энгийн, хүүхдэд ч ойлгомжтой байдлаар гаргаж ирж тайлбарласан бна. Аравтын зөвлөл болон цаазын ялыг харахаар ирсэн хүмүүсээр төлөөлүүлэн эрүүл ухаанаар сэтгэн бодохгүйгээр шийдвэр гаргах ямар аюултайг харуулж бна.

Болдер, Лена 2ын харьцаагаар амьтныг хайрлах, хайрласан үед тэд ч бас таныг хайрладгийг харуулж бна. Гэтэл 1000н дукат амалсны төлөө Роберто руу хүмүүс яаж дайрч бгааг хараач. Энэ л жинхэнэ хүний араншин бна даа гэмээр.

За тэгээд бичээд бвал зөндөө юм бна дөө.

_________________
:wink:


Top
   
PostPosted: Aug.03.17 4:05 am 
Offline
Асуулт Самбарын Хvндэт Харуул
User avatar

Joined: Sep.21.09 1:02 pm
Posts: 6211
Location: Энд
Эцэст нь ном маань дуусах нь дээ. Федериког ямар санал тавихыг сонирхож бна шүү. Хотын дарга Федерикод бүрэн итгэдэг болсон, гэхдээ хүмүүс дуулиан шуугианыг хүсч бгаа. Энэ баривчлагдсан хүмүүс бүгд буруугүй бжээ гэж зарлавал хүмүүс буруугүй хүнийг дүүжилснээс ч илүү их уурлана. Тэхээр тэднийг тайвшруулж, санаа бодлыг нь өөр нэг сонирхолтой юманд хандуулж бж тэдний уур хилэнгээс зайлна даа. Болдер маань аврагдах бхаа, би завин дээр бхад нь үхчихлээ гэж бодсон юм :bawling: Мирког үхсэн гэж нэг л итгэхгүй бна шүү :brows:

Баярлалаа Наран :wd: :wd:

_________________
:wink:


Top
   
PostPosted: Aug.03.17 4:17 am 
Offline
Yзэсгэлэнт Гишvvн
Yзэсгэлэнт Гишvvн
User avatar

Joined: Jul.30.06 7:33 am
Posts: 337
Location: Holland
Chiledu wrote:
Iimerhvv hend ch hereggui uran zohioliin nom orchuulj yugaa hiideg bnaa. Ternii orond suuliin ued angli heltei ornuudad delgereed bga ynz buriin soyol, ololt amjilt uzel sanaag tusgasan, hund hureed ym bolchihoor ym orchuulmaar ym. Ingej hellee geed bariad idchiv. Uneheer minii helseng buruu gj uzvel ene nomiig ymar undesleleer orchuulah bolson, ter undeslel chin ene delhii ertunts unuugiin mongoliin amidraliin ymar hureend bagtaj baigaag, mun ymar asuudal shiidverleh, ymar ach holbogdoltoi tuhaigaa bicheerei.

Ном уншдаг хүмүүсийг доромжилсонд чинь маш их уур хүрч байна. Чи өөртөө хэрэгтэй шинжлэх ухаан танин мэдэхүйн талаар орчуулсан номныхоо буланд орж тэндээ байвал яасан юм бэ? Уран зохиолын номыг хэнд ч хэрэггүй гэж чи яаж хэлж чадав аа???? Би анх бичиг үсэг тайлагдсанаасаа хойш уран зохиолын ном хэдэн мянгаар нь уншсан. Хэл ярианы соёл, зохиолд гарч буй тухайн орны зан заншлаас авахуулаад сурч мэдэх юм зөндөө байсан. Би энэ зохиолыг хэлний мэдлэгээ шалгаж, бас бусдыг сонирхож уншина гэж бодоод орчуулж байгаа. Чамаас унш гэж би гуйгаагүй. Гэхдээ англи, нидерланд хэл сайн мэддэг юм бол хоёулаа маргалдаж болно шүү. Харин миний уншигчдыг доромжлохыг хэзээ ч зөвшөөрөхгүй. Бас намайг. Тэгээд ч чи форумын булан андуурч орж ирсэн юм биш үү? Энд тов тодорхой уран зохиол гээд биччихсэн байгаа.

_________________
Sakura


Top
   
PostPosted: Aug.03.17 4:28 am 
Offline
Yзэсгэлэнт Гишvvн
Yзэсгэлэнт Гишvvн
User avatar

Joined: Jul.30.06 7:33 am
Posts: 337
Location: Holland
mmiracle wrote:
Эцэст нь ном маань дуусах нь дээ. Федериког ямар санал тавихыг сонирхож бна шүү. Хотын дарга Федерикод бүрэн итгэдэг болсон, гэхдээ хүмүүс дуулиан шуугианыг хүсч бгаа. Энэ баривчлагдсан хүмүүс бүгд буруугүй бжээ гэж зарлавал хүмүүс буруугүй хүнийг дүүжилснээс ч илүү их уурлана. Тэхээр тэднийг тайвшруулж, санаа бодлыг нь өөр нэг сонирхолтой юманд хандуулж бж тэдний уур хилэнгээс зайлна даа. Болдер маань аврагдах бхаа, би завин дээр бхад нь үхчихлээ гэж бодсон юм :bawling: Мирког үхсэн гэж нэг л итгэхгүй бна шүү :brows:

Баярлалаа Наран :wd: :wd:

Манайд бүх юмыг ганц өнцгөөс хардаг хүмүүс олширч байгаад эгч нь их эмзэглэх юм. :m6: :m6: :m6: :m6: Одоо сургуульд уран зохиол заадаг хэвээрээ биз дээ? :??: Чамайг ухаантай, бас мэдлэгтэй гэж эгч нь мэдсэн юм аа. Баярлалаа. Mаргааш номоо үргэлжлүүлнэ ээ.

_________________
Sakura


Top
   
PostPosted: Aug.03.17 4:47 am 
Offline
Асуулт Самбарын Хvндэт Харуул
User avatar

Joined: Sep.21.09 1:02 pm
Posts: 6211
Location: Энд
Ганц өнцгөөс хараад түүнийгээ туйлын үнэн гэж итгээд бусдад тулгагч нар ч хаа сайгүй дээ :listen: :angered: . Энэ хүн дэлхийн дандаа том том асуудалд санаа зовж, тэднийг хэрхэн шийдвэрлэх талаар тархи толгойгоо гашилгаж явдаг :bidiea: :confused01: болохоороо Уран зохиол гэдгийг ойшоож үздэггүй хүн бололтой хөөрхий :daanchdee: . Би ми мэт нь тийм том юманд ямар толгой хүрэх биш, ганц олдсон амьдралаа аз жаргалтайгаар, хүссэн зүйлдээ цаг заваа зарцуулаад хөнгөн амьдрах хүсэлтэй болохоор мөрөөдөл, төсөөллийн ертөнцөөр аялаад :happyjig: :stereo: :silly: Уран зохиолыг амьдралынхаа нэгэн салшгүй хэсэг :shands03: :tevreh: болгоод сайхан л амьдарч бна даа :hihi: .

_________________
:wink:


Top
   
PostPosted: Aug.03.17 5:34 am 
Offline
Yзэсгэлэнт Гишvvн
Yзэсгэлэнт Гишvvн
User avatar

Joined: Jul.30.06 7:33 am
Posts: 337
Location: Holland
Хотын дарга зөвшөөрч толгой дохилоо.
- Эрхэм дээдэс бид хоёрт Аравтын Шүүх хэргийг буруу шүүсэн гэдгийг талбай дээр цугларсан олонд мэдэгдэх хэцүү асуудал тулгараад байна. Oдоо миний хэлэх гэж байгаа нөхцлийг зөвшөөрөх эсэхийг та бүхнээс асуух гэсэн юм.
Тэр танхимд байгаа бүх хүн рүү их л жинтэй ойлгомжтой харцаар харлаа.
- Эрхэм дээдсийн хүсэлтээр та нар өөрсдөө энэ хэрэгт буруутай мэт олонд харагдуулахыг зөвшөөрсөн гэж батлаасай гэж би хүсэж байна. Та нарын ачаар жинхэнэ гэмт хэрэтэн өөрийгөө чөлөөтэй боллоо гэж бодсоноор бид түүнийг барьж чадах байсан.
- Би үүнийг эсэргүүцэж байна гэж Эл иогийн аав хэлээд
- Хэрвээ би шагналаа авахгүй бол энд чухам юу болоод байгааг хүн болгонд хэлнэ гэлээ.
- Та бас хүүгээ шоронд хоригдох ялаас аварч байна гэдгээ мэдлээ ч гэсэн үү? гэж Федерико асуугаад
- Хүлээн зөвшөөрөхгүй байна гэдэг чинь Мирког бас та нартай хамтарсан гэдгийг харуулах болно.
- Надад болох уу? хэмээн хотын дарга яриаг таслан хэлээд
- Жинхэнэ үнэнийг гуйвуулах нь шударга биш гэдгийг би мэдэж байна. Гэхдээ би та бүхнийг гомдолгүй, сэтгэл ханамжтай үлдэнэ гэдэгт итгэж байна. Роберто болон түүний охинд би гурван алмаазны үнэтэй тэнцэх дукат шагнал болгох өгнө. Элио Рикардо хоёр тус бүр мянган дукат авна.
- Тэгвэл надад? гэж Элиогийн эцэг асуулаа.
- Таны уух дуртайг чинь харгалзан Эли огийн шагналыг үл харгалзаннасан туршид тань үнэгүй уух дарс олгоно.
- Энэ харин сайхан санаа байна. Таны төлөө зүтгэсэн минь нэр төрийн хэрэг хэмээн Элиогийн эцэг хариуллаа.
- Та бүхэн санал нэгтэй байна уу? гэж Федерико асуухад бүгд толгой дохилоо.
- Би хулгайчийг барихад туслах үүднээс та бүхнийг хөлсөөр ажиллаж байсан гэдгийг батлах баримт үйлдэнэ. Дараа нь хүн бүр гарын үсгээ зурах хэрэгтэй. Одоо харин олон нийтэд мэдэгдэл хийнэ
Лена, Роберто, Рикардо, Элио, Элиогийн эцэг гээд бүгд ордны балкон дээр гарцгаалаа.
- Хүндэт ноёд хатагтай нар аа, Бүгдийг ил хэлэх цаг нь боллоо. Энд зогсож байгаа хүмүүс бүгд нууц албан ажиллацгааж байсан юм. Жинхэнэ хулгайчийн сэрэмжийг алдуулахын тулд Роберто Поппе хулгайн хэргийг өөртөө үүрч Аравтын Шүүхээр шүүгдэхийг зөвшөөрсөн. Лена, Рикардо Поппе нар Робертог чөлөөлөх оролдлого хийж баригдсан. Энэ бас урьдчилан зохион байгуулсан бидний хөзөр байсан юм. Энэ бүгд хулгайчийн хяналтыг алдуулахад чиглэсэн байсан бөгөөд бидний зорилго ч биелсэн. Тэр уржигдар цэцэрлэгт аралд очиж нэг хүний жилийн орлоготой тэнцэх мөнгөөр төлбөр хийсэн. Түүний хийсэн энэ үйлдэл өөрийг нь илрүүллээ. Элио болон түүний эцэг арын дүүрэгт хяналт тавьж, бидэнд хулгайчийн байрыг илрүүлэх чухал мэдээг олоход тусалсан.
Талбай дээрх хүмүүс чимээ аниргүй чих тавин сонсож байлаа. Федерико яриагаа үргэжлүүлэв.
- Гэмт хэрэгтэн бол бидний мэдэх мянган төрхтэй хулгайч. Түүний жинхэнэ нэрийг би өнөө орой нийтэд мэдэгдэнэ. Бидний дэргэд зогсож байгаа энэ хүмүүсээс ярилцлага авч болно. Одоо би хотын даргад байраа тавьж өгье.

_________________
Sakura


Top
   
PostPosted: Aug.03.17 5:44 am 
Offline
Yзэсгэлэнт Гишvvн
Yзэсгэлэнт Гишvvн
User avatar

Joined: Jul.30.06 7:33 am
Posts: 337
Location: Holland
Миний хувь уран зохиол амьдралын минь салшгүй нэг хэсэг. Би бүхэл насаараа анагаах эрдэмд суралцаж дотоод гадаадын их сургуулиудыг дүүргэсэн ч уран зохиолыг шүтэн биширсээр ирсэн. Хэл сурахад ч гэсэн их тус болсон шүү. Жаахан онгирчихов уу даа. кккккк.

_________________
Sakura


Top
   
PostPosted: Aug.03.17 6:14 am 
Offline
Yзэсгэлэнт Гишvvн
Yзэсгэлэнт Гишvvн
User avatar

Joined: Jul.30.06 7:33 am
Posts: 337
Location: Holland
Андреа Дандоло хоолойгоо заслаа.
- Венецийн түүхэнд хулгайчийг барихад хэзээ ч ийм сүр дуулиантай хэрэг гарч байсангүй. Миний дэргэд зогсож байгаа энэ хүмүүс авч байгаа шагналтай нь зүйрлэхийн аргагүй эр зоригтой байж туршилтанд орох хэрэгтэй байсан. Би та бүхнийг тэдний гаргасан идэвх зүтгэлийг үнэлэн алга ташихыг уриалж байна.
Лена алга ташиж байгаа хүмүүс рүү гараараа даллахад бусад нь түүнийг дагалаа.
- Эцэст нь би өмнө нь амалснаа биелүүлэхийг хүсэж байна. Өнөө орой хэзээ ч мартагдахаагүй баярын цэнгээн болно. Маргааш бүгд амарна. Эрдэнэс эргэж олдсон энэ өдрийг бид жил бүр дурсаж тэмдэглэдэг баярын өдөр болголоо.
Тэд цугларсан олны алга ташилтын доор дотогшоо орцгоолоо.
- Бүгд хурлын танхим руу эргэж очно гэж Федерико хэлээд
- Бид бусдын тавьсан асуултанд эргэлзэлгүй хариулж чадах үгсээ ярилцаж бүгдийг сийрүүлж бичих хэрэгтэй гэлээ.
- Үүнийг хийх хангалттай цаг бидэнд байгаа гэж хотын дарга хэлээд
- Харин эхлээд Робертогийн хөлийг үзүүлж эмчлэх шаардлагатай. бас түүний хугарсан хамрыг засах хэрэгтэй гэв.
- Танд талархлаа гэж Роберто хэллээ.
- Түүнээс гадна та нарыг өнөө орой ордонд байрлуулахаар тохиролцсон байгаа.
Эцэст нь Федерико
- Хэдүүлээ таван цагийн үед эргээд цуглацгаая, болно биз дээ? гэхэд бүгд толгой дохилоо.

_________________
Sakura


Top
   
PostPosted: Aug.03.17 10:32 am 
Offline
Хэлээд баршгvй их цолтой
Хэлээд баршгvй их цолтой

Joined: Sep.10.09 9:45 am
Posts: 479
Location: Төв цэгт
Уран зохиолыг муулаад шинжлэх ухаан, филисофи, танин мэдэхүйн чиглэлийг магтан дуулаад байгаа нөхөр минь уран зохиол бол энэ дээр бичсэн бүх төрлийн цогц нийлбэр гэдгийг тахиан тархиндаа тогтоогоод авчих.
Утга зохиолын салбарт зүгээр ч нэг нобелийн шагнал өгдөггүй юм шүү.
Уран зохиолын ном уншдаг хүмүүс бусад төрлийн ном уншдаг хүмүүсээс илүү өргөн мэдлэгтэй, урт насладаг гэх мэт тоочвол зөндөө юм бий. Аан тийм чи нээрээ яг согтуу л байсан байх гэж найдая. Групп андурч орж ирсэнээс гадна нэрийг чинь уншвал дажгүй л хүн шиг байх юдаа хаха.

_________________
Энхрий хайрт эх орныхоо төлөө


Top
   
PostPosted: Aug.03.17 10:52 am 
Offline
Нутаг Нугын Шvтээн Гишvvн
Нутаг Нугын Шvтээн Гишvvн
User avatar

Joined: Dec.25.11 10:56 pm
Posts: 753
Болдер л аврагдаж байвал бусад нь дүүрчээ :frog:
Маш их баярлалаа Наран :cheerleader:
Уран зохиолын ном уншихад хэл ярианы баялаг сайтай болохоос гадна төсөөлөл сайжирдаг гэх мэт сайн тал маш ихтэй. Тэд нар нь танд таалагддаггүй бол заавал энд орж ирж дөвчигнөөд байх хэрэггүй л баймаар даа :lol:

_________________
Төв


Top
   
PostPosted: Aug.03.17 2:15 pm 
Offline
Асуулт Самбарын Хvндэт Харуул
User avatar

Joined: Sep.21.09 1:02 pm
Posts: 6211
Location: Энд
Хотын дарга учраа л олохгүй бснаас сайн хүн ч юм шиг ккк. Федерико бас ухаантай. Ийм хүн үнэнч л бхгүй бол хотын даргад аюултай л даа.

Баярлалаа :wd: :wd:

_________________
:wink:


Top
   
PostPosted: Aug.03.17 5:17 pm 
Offline
Yзэсгэлэнт Гишvvн
Yзэсгэлэнт Гишvvн
User avatar

Joined: Jul.30.06 7:33 am
Posts: 337
Location: Holland
Хорин гурав

- Рикардо хаана байна?
Бүгд бие бие рүүгээ харлаа.
- Тэр энд удаан байхыг хүсээгүй гэж Роберто хэлэв.
Үүнийг сонсоод Федерикогийн санаа зовж эхэллээ. Баримтанд гарын үсэг зурахаас өмнө ордноос хэнийг ч гаргахгүй байхад анхаарах хэрэгтэй гэж тэр хэлж байжээ. Тэрбээр хотын дарга руу бухимдсан байртай харахад
- Лена, Роберто хоёр гарын үсэг зурчихад л болох юм биш үү гэж өөдөөс нь хэллээ.
- Рикардо бол зохиолч. Биднийг юу ч хийж амжаагүй байхад тэр болсон явдлыг үнэнээр нь цагаан цаасан дээр хараар биччихнэ.
- Чи дэндүү сүржигнээд байна гэж хотын дарга хэлэв.
Нэг нартай өдөр дэлгүүрт бүгдийг буцааж эргүүлэхийн аргагүй үнэнийг бичсэн ном олж харах байх гэсэн хачин мэдрэмж Федерикод төржээ.
- Одоо бид амласан шагналаа гардуулцгаая гэж хотын дарга хэлээд
Роберто, Лена хоёрт нэг бүр нь нэг алмаазны үнэтэй тэнцэх дукат хийсэн гурван уут, Элиод мянган дукаттай уут гардууллаа.
- Рикардогийн шагналыг баримтанд гарын үсэг зуртал түр хүлээе.
- Тэр энэ шагналаас илүү ихийг олж чадахаар юмыг мэднэ гэж Федерико бувтнаад
- Тэр хаана амьдардаг юм бэ? гэж асуулаа.
- Аав тодорхой хаяг байхгүй гэж Роберто хариулав.
Федерико Рикардод итгэсэнгүй. Тэр хөгшин өөрөөс нь бултах аргаа олсныг бодоход дэндүү ухаантай ажээ, Федерико хуудсаа тарааж гарын үсэг зуруулаад хураан авч хавтсанд хийгээд хурлын өрөөнөөс гарч явлаа. Тэр ганцxан өөртөө л түлхүүрийг нь хадгалдаг цонхгүй байшиндаа очиж баримтнуудаа олон хавтсанд хувааж хийв. Дараа нь Сантуригийн гэр бүлийн тухай тэмдэглэл бүхий хавтсыг гаргаж ирлээ. Хорин жилийн өмнө Родолфо хотын даргын тушаалаар ажлаасаа халагдаж, бас лааны мөнгөн суурь хулгайлсан хэрэгт сэжиглэгдэн сэргээн босгох ажлаа хийж чадахааргүй болжээ. Мирко яагаад зөвхөн баян сурвалжит гэр бүлийг сонгож хулгай хийдэг байсныг Федерико тааварлачих шиг боллоо. Тэр Родолфог гомдоосон хотын дарга, хамба лам нарт өширхөж хорссондоо энэ бүхнийг хийдэг байсан бололтой. Родолфо бас Элдаг нэг эртэй нэр холбогдсоныг мэдээд ууж эхэлсэн ажээ.
- Энэ байжээ гэж Федерико өөртөө хэллээ.
Шатаж буй байшинд Элда сандалд хүлээстэй сууж байсан гэж Лена түүнд хэлсэн билээ. Алмаазыг зөвшөөрөлгүй зарсанд нь бас эцгээс нь урвасанд өс санасан Мирко ээжийгээ шийтгэхийг хүссэн бололтой. Мирко эцгийнхээ нэр төрийг хамгаалахын тулд улам хүчтэй байх ёстой байжээ. Тийм биш бол тэр яалаа гэж эцгийнх нь нэр төрийг сэргээхийг хүлээх мэт Сан Марко талбай дээр зураг зурж суух билээ?
Федерико толгой дахь бүх бодлоо цаасан дээр буулгаад хавтсаа байранд нь буцааж тавилаа. Тэр байшингаас гарч том багана руу явав. Шатсан байшингаас Элда, Мирко хоёрын цогцосны үлдэгдлийг олох тушаалыг тэр тусгай салааныханд өгчээ.
- Юм олов уу? хэмээн тэр ажил удирдаж байгаа ахлагчаас асуухад
- Бид нурман дотроос зөвхөн нэг хүний цогцосны үлдэгдэл олсон гэж тэр хариулав.
- Нөгөө цогцос нь хэт халуунд бүрэн шатаж дууссан биз гэж Федерико хэллээ.
- Энэ боломжгүй гэж ахлагч хэлээд
- Байшин бүхэлдээ галд автахаас өмнө нурж унасан. Тэгэхээр дотор байсан хэн ч гэсэн нурманд дарагдсан байх ёстой, бас нүүрс болтлоо шатаж амжихгүй байсан.
- Чи үүгээрээ юу гэж хэлэх гэсэн юм бэ?
- Миний таамаглаж байгаагаар хэрэгтэн ээжийгээ гал дунд орхиод байшин нурахаас өмнө арын хаалгаар гарч ус руу шумбаж орсон.
Федерикогин толгойд түмэн бодол эргэлдлээ. Мирко үнэхээр зугтаж амжсан бол одоо Венецийн хаа нэгтээ байгаа. Баярын цэнгээн хэзээ хэзээгүй эхлэх гэж байна. Цугласан олны дундаас түүнийг эрж олох нь боломжгүй. Хотын дарга дөрвөн өдрийн өмнө хувийн зочиддоо зориулж тусгай хүлээн авалт зохион байгуулсан. Мирко дахиад хуурамч урилгаар ордонд нэвтэрч хотын даргыг алж ч мэдэх юм. Нөгөө талаас нь авч үзвэл түүнд одоо сохор зоос ч байхгүй, бас хувцас хийж өгдөг эх нь өнгөрсөн болохоор зүсээ хувиргах аргагүй болсон. Тэгсэн хэдий ч хотын даргад болгоомжтой байхыг сануулах хэрэгтэй.
- Та нар нурам ухахаа зогсоож болно хэмээн Федерико тусгай салааныханд хэлээд
- Мирко зугтаж амжсан юм шиг байна. Одоо явж хотын даргыг хамгаал. Түүнд хэнийг ч ойртуулх болохгүй гэв
Тусгай салааныхан том баганын дэргэдээс хурдан явцгааж, Федерико мөн тэдний араас хөдөллөө.

_________________
Sakura


Top
   
PostPosted: Aug.03.17 5:45 pm 
Offline
Асуулт Самбарын Хvндэт Харуул
User avatar

Joined: Sep.21.09 1:02 pm
Posts: 6211
Location: Энд
Өө Мирко ээжийгээ орхижээ. Одоо яах бол хамгийн гол хэрэгтэн Мирко, хамгийн сонирхолтой хүн өвөө 2 бдаггүй. Дахиад ямар нэг хэрэг гарах юм шиг л санагдаад бх юм. Эсвэл өвөө нь Мирког барих юм болов уу?

Баярлалаа :wd: :wd:

_________________
:wink:


Top
   
PostPosted: Aug.03.17 7:37 pm 
Offline
Yзэсгэлэнт Гишvvн
Yзэсгэлэнт Гишvvн
User avatar

Joined: Jul.30.06 7:33 am
Posts: 337
Location: Holland
Хотын дарга Робертотой хамт балкон дээр зогсож харагдана. Тэрбээр
- Ноёд, хатагтай нар аа! Баярын цэнгээн эхэлснийг мэдэгдэе хэмээн чанга яригчаар зарлав.
Ойр хавийн бүх гудамжны гэрэлтүүлэг унтарч,зөвхөн галерей болон ордны дээвэр дээрх том гэрэлтүүлгийг асаалаа. Хөгжмийн хамтлаг салса бүжгийн ая тоглоно. Доор нь хөгжмийн хэмнэлээр бүжиглэх хүмүүс рүү харж зогссон Роберто зөөгч эмэгтэйг саналаа. Түүнийг хотын даргын нэр хүндтэй зочдыг ирэх хүртэл ордноос гарахыг хоригложээ.
- Федерикогийн талаар чи юу гэж бодож байна? гэж хотын дарга асуулаа.
- Хамгаалалтын албаны чадвартай удирдагч, эрхэм дээдэс ээ. Гэхдээ дэндүү болгоомжтой.
- Тэр ч үнэн шүү гэж хотын дарга хэлээд
- Анх би түүнийг огт тоодоггүй байсан. Түүний ачаар аврагдсан гэгдэх миний өмнөх хотын дарга Федериког надад санал болгосон юм. Тэр үед гэм буруугүй нэгнийг хилсээр цаазалсан бололтой.
- Ийм явдал сая яг давтагдах шахлаа гэж Роберто хэлээд
- Та нар намайг дүүжлүүрийн тавцан руу аваачихдаа санаа зовсон шинжгүй байх шиг надад санагдсан. Харин Федерико шал өөр байсан.
Илэн далангүй шулуухан ингэж хэлсэн Робертог хотын дарга мэл гайхан харснаа
- Бараг чиний зөв байх. Гэхдээ түүн шиг хүнд эрх мэдэл хамаагүй өгч болохгүй. Тэр хотыг бүхэлд нь гартаа оруулж ч мэдэх хүн.
- Миний бодлоор та хоёр нэг тэрэгний хоёр дугуй шиг хүмүүс, Сонгуульд ялах чинь бас хотыг гартаа авахтай адилхан биз дээ?
- Та арай л хэтрүүлээд байна. Гэвч бас л чиний зөв юм шиг байна. Сонгуульд ялах чинь санамсаргүй тохиолдол биш. Энэ бол зэрлэг адуу унаад давхихтай адилхан зүйл. Чи мориныхоо жолоог эргүүлж явах зүг рүүгээ хандуулахыг оролдлоо ч ихэнхдээ амыг нь дийлдэхгүй. Анх намайг хичнээн хүн дэмждэг байсныг, одоо харин намайг гэх хүн хичнээн олон болсныг чамд хэлэх юм бол чи лав чихэндээ ч итгэхгүй биз.
Хаалга гэнэт дэлгэгдэн, тусгай салааны хэдэн харуул орж ирлээ.
- Та бүхэн тавцанг орхицгооно уу?
Хотын дарга, Роберто хоёр тэдний хэлснээр дотогшоо орлоо. Хотын дарга.
- Юу болоод байгаа юм бэ? хэмээн асуув.
- Федерикогийн тушаал. Бид ордныг бүсэлж, харуулуудад энгийн иргэдийн хувцас өмсгөн хүмүүсийн дунд тараан байрлуулсан. Бас гяндан болон Белгийн элчин сайдын яаманд хамгаалалт гаргасан.
- Яагаад?
- Мирко зугтаж амжсан байна хэмээн өрөөнд орж ирсэн Федерико хэлээд
- Тэр өөрийн гэх бүх зүйлээ алдсан. Харин түүнд одоо ганцxан үзэн ядалт л үлдсэн. Би түүнийг ордонд нэвтрэхийг оролдож магадгүй гэж сэжиглэж байгаа. Тусгай зочдыг нэгд нэгэнгүй шалгах хэрэгтэй гэв.
Зүрх нь хэсэгтээ зогсчих шиг санагдсан Роберто
- Лена Элио хоёр хаана байгаа юм бэ? хэмээн арайхийн асуулаа.
Түүний тавьсан асуулт бусад хүмүүст бөмбөг дэлбэрсэн мэт нөлөө үзүүлэв.
- Хүүхдүүд! хэмээн Федерико духаа алгадан дуу алдлаа.
- Хүүхдүүд! хэмээн Федерико духаа алгадан дуу алдлаа.
Роберто таягаа тулан догонцсоор Ленагийн байрлаж байсан өрөө рүү очив. Өрөө хоосон, ганцxан орон дээр гурван уут тавиастай харагдана.
- Би өрөөг хамгаалалтанд авъя гэж Федериког хэлэх хооронд Роберто гол хаалга руу яаран явлаа.
Хүү охин хоёр гадаа бүжиглэж байж ч магадгүй.
- Бид чанга хоолойгоор тэдэнд ордон руу буцаж ирэхийг тушааж болох юм гэж Федерико хэллээ.
Роберто хаалганы дэргэд үлдэв. Хэдэн хормын дараа тэр Федерико чанга хоолойгоор Лена Элио хоёрыг ордон руу хурдан ир гэж зарлахыг сонслоо. Арван минут өнгөрсөн боловч тэд эргэж ирсэнгүй.
- Бид гарч хайх хэрэгтэй! гэж Федерико тушаал буулгалаа.
Тусгай салааны нэг хэсэг цугларч, үлдсэн хэсэг нь хотын дарга болон ордныг хамгаалахаар үлдэв. Тэгтэл эмнэлгийн жигүүрээс цагаан халаат нь урагдаж салбарсан гурван хүн гүйж ирлээ.
- Нөгөө амьтан! Тэр хана эвдээд зугтчихлаа.
- Энэ бас юу болж байна аа! хэмээн Федерико орь дуу тавив.
Болдерын зугтсаныг сонсоод Робертогийн санаа бүр ч их зовлоо. Тэр Лена, Элио хоёрт гай тохиолдсоныг мэдэрсэн байж магадгүй. Роберто удаан хүлээж тэвчсэнгүй, хугархай хөлтэй хэдий ч ордноос гарлаа. Тэр хүүхдүүдийг эрж олно, олох ч ёстой.

_________________
Sakura


Top
   
PostPosted: Aug.03.17 8:09 pm 
Offline
Yзэсгэлэнт Гишvvн
Yзэсгэлэнт Гишvvн
User avatar

Joined: Jul.30.06 7:33 am
Posts: 337
Location: Holland
сүүлд оруулсан постод эдит хийсэн шүү.

_________________
Sakura


Top
   
PostPosted: Aug.03.17 10:53 pm 
Offline
Асуулт Самбарын Хvндэт Харуул
User avatar

Joined: Sep.21.09 1:02 pm
Posts: 6211
Location: Энд
Ээ хөөрхий. Дахиад хөл толгой нь олдохоо болилоо доо. Гэхдээ өвөө ямар нэгэн байдлаар гэнэт гарч ирж аврах бх аа.

Баярлалаа :wd: :wd:

_________________
:wink:


Top
   
PostPosted: Aug.04.17 2:34 am 
Offline
Yзэсгэлэнт Гишvvн
Yзэсгэлэнт Гишvvн
User avatar

Joined: Jul.30.06 7:33 am
Posts: 337
Location: Holland
- Өвөө маань сэмхэн яваад өгсөн нь харамсалтай. Болдерыг хаанаас олсныг би түүнээс асуух байсан юм гэж Ленаг хэлэхэд
- Өвөө чинь жаахан сонин хүн шүү. Тэр зодолдож байгааг нь ээ! гэж Элио хэллээ.
- Харин тийм. Тэр харуулуудыг ёстой өвс шиг хяргаж өгсөн. Өвөө хөлөөрөө тэдний толгойд хүрч байсан.
- Би харин толгойгоороо тэдний хөлд хүрч чадсан шүү.
- Нөгөө харуул доголчихсон явж байсан.
Лена инээд алдсанаа толгойн доороо дэр тавиад
- Чи энэ бүтээлгийг бүр битүүлчихэж болохгүй юм уу? гэж асуулаа.
- Хэдийн харанхуй болчихсон байна.
- Чи айгаад байгаа юм уу?
Элио бүтээлгээ гүйцэд хаатал Лена гарнаас нь атгав. Элио гарыг нь хариу атгасанд охин хуруугаараа дээш нь тэмтэрлээ.
- Гижиг хүрээд байна гэж Элиог хэлэхэд
- Чи мөнгөөрөө юу хийх вэ? гэж Лена асуув.
- Шинэ завь худалдаж авна, гэхдээ томыг. Бас нүүнэ. Би ядуусын хороололд дахиж амьдармааргүй байна.
- Би шинэ дугуй, бас үүргэвч авна. Үлдсэнийг нь ээждээ өгнө.
Лена хүүд ойртож хэвттэл хүүгийн гар гэдсэнд нь хүрлээ.
- Уучлаарай.
- Зүгээр ээ.
Тэд уруулаа нийлүүлэв. Элиогийн уруул зөөлөн байсанд охин их гайхлаа.
Гэнэт тэдний толгой тушаа бүтээлгийг цуулах чимээ гарч нэг хүн завин дээр гарч ирэв.
- Баригдах чинь энэ дээ, муусайн нусгай жаалууд.

_________________
Sakura


Top
   
PostPosted: Aug.04.17 2:44 am 
Offline
Асуулт Самбарын Хvндэт Харуул
User avatar

Joined: Sep.21.09 1:02 pm
Posts: 6211
Location: Энд
Элиогийн аав насаараа дарс үнэгүй ууна гэхээр гунигтай юмаа :bawling: Мирко зэвүүн гар аа гэхдээ яах вэ баригдана л даа :whip:

Баярлалаа :wd: :wd: Дуусчихаад дахиж нэг уншина аа ккк, гэнэт Лена, Элио 2 хэдэн настай билээ гэж бодлоо.

_________________
:wink:


Top
   
PostPosted: Aug.04.17 7:49 am 
Offline
Yзэсгэлэнт Гишvvн
Yзэсгэлэнт Гишvvн
User avatar

Joined: Jul.30.06 7:33 am
Posts: 337
Location: Holland
Энэ танил хоолойг сонсоод Ленагийн хамаг бие чичирлээ. Эл ио ч гэсэн хөшиж нэг ч үг хэлж чадсангүй.
- Шагналд авсан алтан зооснууд чинь хаана байна?
- Ордонд гэж Лена арай хийн хариулсанд
- Энд байна гэж Элио хэлэв. Мирко ууттай мөнгийг өөр лүүгээ татаж авлаа.
- Энэ та нарын надад учруулсан хохирлын өчүүхэн хэсэг. Би та нарыг шийтгэх ёстой,
Ленагийн толгойд өчнөөн бодол эргэлдэнэ. Тэд завиа анхны шөнө охин аавтайгаа хоносон газар тавьсан байжээ. Мухар гудамжинд нэг ч хүн харагдсангүй. Орилоод ч нэмэргүй. Тусламж ирж амжижаас өмнө Мирко хоолойг нь огтлох биз. Гэхдээ тэр Миркогийн хөл бяцарсныг мэдэж байлаа. Лена түүний хөл рүү нь өшиглөж болох юм гэж бодов. Гэвч сарны гэрэлд Миркогийн барьсан хутга дэндүү ойрхон харагдаж байсан тул буруу хөдлөвөл өөрөө гэмтэхээр байлаа.
- Зугтах гэж оролдсоны хэрэггүй шүү. Хэрвээ тэгвэл ... гэснээ Мирко бүтээлэгнээс хутгаар цуулан авч тэднийг нуруугаар нь нийлүүлэн хооронд нь холбож хүллээ. Дараа нь бас тэдний толгойг тойруулан амыг нь дарж уяв.
- Би та хоёрыг энэ хутгаараа сийчээд алчихмаар байгаа ч энэ дэндүү амархан үхэл болчих гээд байна. Харин би нэг удаа усанд живж үхэх нь илүү их өвтгөдөг гэж уншсан юм даг. Уушиг чинь усаар дүүрэхэд чиний дотор галд шатах мэт болдог гэсэн. Энэ ухаан алдахаас чинь өмнө хамгийн багадаа нэг минут үргэлжилнэ. Тэр хугацаанд та нарыг миний тухай бодоосой гэж би хүсэж байна.
Тэр биднийг одоо ус руу чулуудах нь гэж бодсон Лена айсандаа өөрийн эрхгүй өмдөндөө шээчихэв. Мирко завины ёроолыг ямар нэг юмаар цохихыг Лена сонслоо. Дараа нь тэр ууттай алтаа эрэг дээр тавьснаа завинаас авиран гараад зангууны олсыг суллаж тавилаа. Мирко хоёр сэлүүр таяг шиг сугандаа хавчуулан догонцсоор харанхуйд арилаад өгөв. Хүү чимээ гаргалаа. Лена ар нуруу нь нойтон болж ирэхэд Мирко завины ёроолд нүх гаргасан гэдгийг ухаарах хүртэл Элиог бас шээчихэж гэж боджээ. Мирко завийг живүүлэхийн тулд зангууны олсыг суллаж тавьсан ажээ. Элио дахиад чимээ гаргаснаа бүх биеэ сэгсчихэд Лена завины ёроолд гарсан нүхэн дээр суух гэснийг Лена ойлголоо. Тэд нуруугаараа зэрэг займчин хөдөлж, хөлөө ахиулан бага багаар урагшлав. Лена нүхэн дээр сууснаа мэдэрлээ. Тэд бодож байснаа хийж чаджээ. Гэвч завьусанд улам суусаар байлаа. Мирко завины ёроолд бас өөр нэг нүх гаргачихжээ. Хамтдаа хүлэгдсэн хүүхдүүдэд тэр нүхийг таглах ямар ч арга байсангүй. Энэ мухар гудамжны усан сувгийн дэргэд хэн ч ирэхгүй бол тэд живэх нь гарцаагүй болжээ.

_________________
Sakura


Last edited by naran1962 on Aug.04.17 6:03 pm, edited 2 times in total.

Top
   
Display posts from previous:  Sort by  
Post new topic  Reply to topic  [ 207 posts ]  Go to page Previous 14 5 6 7 8 Next

All times are UTC+09:00


Who is online

Users browsing this forum: 6ilguun and 3 guests


You cannot post new topics in this forum
You cannot reply to topics in this forum
You cannot edit your posts in this forum
You cannot delete your posts in this forum
You cannot post attachments in this forum

Search for:
Jump to:  

Copyright Asuult.NET © 2000-2015.
Administrative Contact: Khundaga Khurelbaatar [hundaga@hotmail.com]
Tel: 1-888-303-4927, Fax: 1-888-406-2264.
Powered by phpBB © 2000-2015 phpBB Group. Powered by phpBB® Forum Software © phpBB Limited