#AsuultSambar :

МОНГОЛ УЛС МАНДАН БАДРАГ!
It is currently Dec.17.17 11:37 am

All times are UTC+09:00




Post new topic  Reply to topic  [ 209 posts ]  Go to page Previous 1 2 3 4 5 69 Next
Author Message
PostPosted: Jul.21.17 6:01 am 
Offline
Ахмад Гишvvн
Ахмад Гишvvн
User avatar

Joined: Jul.30.06 7:33 am
Posts: 571
Location: Holland
Завь урагшаа биш харин өөр тийшээ явах гэсэн мэт сувганд хөндөлдөөд зогсчихов.
- Чи сэлүүрээ усанд наймын тоо шиг эргүүл.
Лена Элиогийн хэлснийг даган хийтэл завины хошуу эргэлээ. Зөвхөн сэлүүрээрээ зөв залуурдах хэрэгтэй ажээ.
- Захиаг би ганцаараа очиж хийнэ гэж Элио хэллээ.
Тэр өөр төлөвлөгөөтэй байна гэсэн бодол Ленад дахиад төрөв.
- Яагаад?
- Намайг арслангийн аманд захиа аваачиж хийхэд хэн ч анзаарахгүй. Харин нэг улаан үстэй охин очсон гэдгийг Федерико дуулж мэдвэл...
- ... намайг зүсээ хувиргасан гэж гадарлана.
- Яг тийм.
Элиод дахин итгэхээс өөр сонголт Ленад үлдсэнгүй. Одоо түүнд Элиогоос өөр тус болчихоор хүн байхгүй.
- Чамд мөнгө бий юу? гэж Ленаг асуухад Элио өмднийхөө халааснаас хэдэн задгай мөнгө гаргаж ирэв.
- Надад өөр мөнгө алга.
- Наад мөнгө чинь утсаар ярихад хүрнэ.
- Болгоомжтой!
Завь өөр нэг завийг бараг мөргөх шахаж байлаа. Элио суудлаасаа ухасxийн босож Ленагийн гараас сэлүүрээ шүүрч аван завиныхаа чиглэлийг өөрчлөв.
- Чи чинь сохор юм уу! гэж завьчин орилоход Элио
- Тэр завь сэлүүрдэж үзье гэсэн юм гэж буруугаа хүлээн хэллээ.
- Жуулчдаар завиа жолоодуулж болохгүй. Тэд завийг чинь хөмрүүлчихнэ.
Лена тэдний ярианаас юу ч ойлгоогүй мэт царайлав.
- Би сэлүүрдсэн нь дээр юм шиг байна. Чи жуулчин шиг харагдаад байна.
Тэд Сан Марко талбайд бүрэн бүтэн хүрч ирцгээлээ. Эвдэрч нурсан багана, арслангийн хөшөөг хэдийн зайлуулжээ. Багана хөшөөг яаралтай засаж байрлуулна гэж сонинд бичсэн байжээ.
- Би талбайн эсрэг талд байгаа кафе руу очиж утсаар ярилаа. Чи захиагаа хийчихээд намайг тэндээс олоорой.
- Чи хэн рүү утасдах гэж байгаа юм бэ?
- Өвөөтэйгөө.
Тэд өөр өөрсдийнхөө замыг хөөлөө. Лена талбайг хурдан туулж өнгөрөв. Зураач хаана ч харагдсангүй. Лена зураачийг хотын бүх дүүрэг, уушны газраар орж хайхаар шийджээ. Харилцуур утсаа лангуун дээр тавьсаныг хараад Лена кафегаас гарлаа. Утсаар ярих үедээ тэр яриагаа өөр хүнд сонсгохыг хүсээгүй ажээ. Лена ойрхон харагдах хоолны газар луу орлоо. Хананд тогтоосон харилцуур утасны дэргэд нэг ч ширээ байсангүй. Лена цаасны өөдсөө гаргаж харилцуурт нэг зоос хийгээд эхний дугаарыг орууллаа.
- Байна уу?
- Би Рикардо Поппетэй ярьж болох уу?
- Тэр энд алга, гэхдээ та түүнд хэлэх зүйлээ надаар дамжуулж болно.
- Чулуу иддэг амьтнаа хулгайд алдсан, бас аавыг баригдсан гэж хэлээрэй. Одоо би зугтаж байгаа болохоор надад өвөөгийн тусламж маш их хэрэгтэй байна.
- Чи өөрөө хэн бэ? Саяныхаа хэлснийг дахиад давтаад хэл дээ.
Лена нэрээ хэлж, хатагтайг тэмдэглэж дуусах хүртэл бүгдийг дахин удаанаар давтсаны эцэст талархлаа илэрхийлэв. Тэр хоёр дахь дугаар луу залгалаа.
- Кристина байна.
Өвөө нь тэнд бас л байсангүй. Эмэгтэй хэлснийг нь дамжуулж өгөхөөр амлажээ. Охин гурав дахь дугаарыг оруулав.
- Байна уу? Нерино Бусетто байна.
Лена дахиад бүгдийг эхнээс нь тайлбарлан хэлээд утсаа тасаллаа. Өвөө нь яг л эцэгтэй нь адилхан улаан хөлтийг урдуураа зүгээр өнгөрөөдөггүй бололтой. Түүнд Италийн бараг бүх хотод найз эмэгтэй байдаг байх. Цаасан дээр залгаагүй хоёр дугаар үлджээ. Ленад ганцxан зоос үлдсэн тул аль дугаарт залгахаа мэдэхгүй хэсэг тээнэгэлзэв. Ард нь нэг өндөр эрэгтэй ирж зогссоноо Ленагийн улаан үсийг хараад жигшсэн мэт ярвайлаа. Тэр бас утсаар ярих гэсэн бололтой. Лена сүүлчийн дугаарыг сонголоо.
- Франка байна.
- Би Рикардотой яримаар байна.
- Түр хүлээгээрэй.
Лена азтай байгаадаа итгэж чадахгүй байлаа. Гар нь үл мэдэг чичирхийлнэ.
- Байна уу?
- Өвөө юү?
- Лена, энэ чи юү?
Лена бүгдийг тайлбарламаар байсан ч ард нь зогсож байгаа хүн яриаг нь сонсчихно гэхээс айлаа.
- Байна уу?
- Би... би энд байна. Та Венеци рүү ирж чадах уу?
- Венеци рүү гэнэ ээ? Чамд хүнд асуудал тулгараа юу?
- Тийм ээ.
- Чи чөлөөтэй ярьж болохгүй нөхцөлд байгаа бололтой, тийм үү?
- Тийм ээ хэмээн Лена давтан хэллээ.
- Маргааш орой есөн цагт "Алтан титэм" зоогийн газар уулзацгаая. Болно биз дээ?

_________________
Sakura


Top
   
PostPosted: Jul.21.17 6:29 am 
Offline
Ахмад Гишvvн
Ахмад Гишvvн
User avatar

Joined: Jul.30.06 7:33 am
Posts: 571
Location: Holland
Зоос доошоо унаж холбоо тасрав. Лена амьсгалаа гүн гэгч нь авлаа. Өвөө нь хурдан ойлгосон нь сайн сайн хэрэг. Одоо тэр зоогийн газрыг олох хэрэгтэй.
- Залуу хатагтай, утасдаж дуусав уу?
Лена харилцуураа өлгөөд нөгөө эр лүү зэвүүцэн харлаа. Хоолны газраас гарч ирсэн Ленаг Элио олж хараад
- Чи энд байсан юм уу? Утсаар ярьж амжив уу? хэмээн асуув.
- Маргааш орой есөн цагт "Алтан титэм" гэдэг зоогийн газарт уулзахаар болсон.
- Би тэр зоогийн газрыг мэднэ. Тэнд дандаа жүжигчид, уран бүтээлчид цуглардаг. Манай аав ч гэсэн тийшүү байнга очдог.
- Чамд дахиад зоосон мөнгө байна уу?
- Уулзах газраа солилоо гээд ямар ч нэмэргүй. Аав хотын бүх уушны газраар орж гарч байдаг. Дээр нь надад одоо ямар ч мөнгө байхгүй. Оройн хоолны мөнгө олохын тулд би хэдэн жуулчид олж зөөх хэрэгтэй байна.
Хэсэг хугацааны дараа Элио хоёр хатагтай олов. Лена эрэг дээр үлдэж зогсоолын далан даган алхлаа. Ордны ард гяндантай холбож барьсан Санаа алдалтын Гүүрийг харсан тэрбээр аав нь одоо яаж байгаа бол хэмээн өөрөөсөө асуулаа.

_________________
Sakura


Top
   
PostPosted: Jul.21.17 11:43 pm 
Offline
Асуулт Самбарын Хvндэт Харуул
User avatar

Joined: Sep.21.09 1:02 pm
Posts: 6308
Location: Энд
:bawling: :bawling: Элиогийн аав ямар муухай юм бээ.

Баярлалаа :wd: :wd:

_________________
:wink:


Top
   
PostPosted: Jul.22.17 6:08 am 
Offline
Ахмад Гишvvн
Ахмад Гишvvн
User avatar

Joined: Jul.30.06 7:33 am
Posts: 571
Location: Holland
mmiracle wrote:
:bawling: :bawling: Элиогийн аав ямар муухай юм бээ.

Баярлалаа :wd: :wd:

Архичин хүн ийм байдаг байх л даа. :( :( :( Түүний дараа нь гаргах араншин бүр жихшмээр. Гэхдээ зохиол юм даа, тийм ээ? Энд чамаас өөр уншиж байгаа хүн байхгүй юм байх даа? кккккк. Орж байгаа хүмүүсийн тоо нэмэгдсэн л байх юм. :-D :-D :-D

_________________
Sakura


Top
   
PostPosted: Jul.22.17 9:44 pm 
Offline
Ахмад Гишvvн
Ахмад Гишvvн
User avatar

Joined: Jul.30.06 7:33 am
Posts: 571
Location: Holland
Арван тав

Федерико хурлын өрөөнд хотын дарга, хамгаалалтын албаны зөвлөлийн гишүүдийн хамт байлаа. Тэр төвийг сахин урьд өмнө хотын дарга байсан хүмүүсийн хөргүүдийг чимээгүй ажиглан харж сууна. Хөргөн дээрх хүмүүс бүгд улаан хамба хилэн малгай өмссөн тул хоорондоо их адилхан харагдах ажээ.
- Чи юу гэж бодож байна, Федерико?
- Намайг өршөөгөөрэй, хэсэгтээ миний анхаарал сайн төвлөрсөнгүй.
- Хамгаалалтын албаны зөвлөлийнхөн чиний хариуцлагагүй алдаанаас болж талбай дээр үзүүлбэр үзүүлсэн охин аавтайгаа зугтаж, дараа нь эрдэнэсийн санг дээрэмдсэн гэж үзэж байгаа учраас чамд өгөх бүрэн эрхийг түтгэлзүүлэх шаардлагатай гэж байна.
- Би Венецийн бүх усан суваг, гарах гарцыг хяналтандаа авсан. Эндээс хэн ч шалгуулахгүйгээр мултарч гарч чадахгүй. Алдсан эрдэнэс одоо ч гэсэн хотод байгаа. Миний бүх нууц ажилтнууд нүдээ ч цавчилгүй, сонороо хурцлаад явж байгаа. Одоо бид зөвхөн хулгайчийн алдаа хийх мөчийг л хүлээх хэрэгтэй.
- Наадах чинь миний тавьсан асуултын хариу биш байна гэж хотын дарга хэлэв.
Эрхэм дээдэс ээ, одоо хэнд итгэхээ та өөрөө шийд. Хамгаалалтын албаны зөвлөлийнхөн өөрсдөө өмнөх хотын даргад гаргасан хамгаалалтанд маш том алдаа гаргасан. Тэдний хэлснээр байх нь тийм ч ухаалаг хэрэг гэж би бодохгүй байна.
Хотын дарга
- Хэлж байгаадаа анхаараарай, Федерико хэмээн хэлээд
- Чи нууц мэдээлэгчидтэйгээ зөвхөн өөрөө л хамтарч ажилладаг. Хэрвээ чи хийж байгаа ажлаа хамгаалалтын албаны зөвлөлтэй хуваалцахгүй юм бол тэдэнтэй яаж хамтрах болж байна?
Федерикогийн нууц мэдээлэгчдийн талаас илүү хувь нь урьд өмнө нь гэмт хэрэгт холбогдсон эсвэл хууль бус ажил эрхэлцгээдэг. Тэднээс өчүүхэн төдий ч гэлээ мэдээлэл авахын тулд тэр мөнгө төлөх хэрэгтэй болдог, эсвэл зарим үед нүдээ аниад өнгөрөх шаардлага гардаг ажээ. Зөвлөлийн гишүүд тэдний нэрсийг мэдэхээр хэдэн жилийн турш дарамт шахалт үзүүлж байгаа тул одоо тэднээс нуугаад байх боломж бараг үлдээгүй.
- Дуугүй байгаагаас чинь үзэхэд чамд итгэж болохгүй байх шалтгаан байгаа юм шиг байна.
Түүнд хамгаалалтын ажлаа улам бат бэх болгохын тулд гэмт хэрэгтнүүдтэй хууль бус холбоотой ажилладгаа илэн далангүй хэлэх нь хэл үггүй дуугүй байхаас ч илүү хэцүү байлаа.
уулзалтын өрөөнд утасны хонх дуугарахад харилцуурыг хэн нэг нь авлаа.
- Ноён Бертолин, тантай ярья гэнэ.
Федерико харилцуурыг авлаа.
- За...? Баярлалаа.
Тэр утсаа салгаад хаалга руу алхлаа.
- Юу болсныг би асууж болох уу? хэмээн хотын дарга асуухад тэр үг дуугүй гараад явчихав. Түүний хотын дарга болон зөвлөлийн гишүүдийг үл хүндэтгэсэн байдал гаргасан нь тэдэнд үл тайлах оньсого үлдээхийг хүссэн мэт.
Федерико доод давхарт бууж ирээд тусгай салааг дуудуулан харуулуудтай хамт ордноос гарч явлаа. Хэрвээ утасны дуудлага ирээгүй бол зөвлөлийн гишүүдтэй мэтгэлцэхээс залхаж гүйцээд байсан тэрбээр бүр ажлаасаа халагдахыг хүсэлтээ өгөхийг хүсэж байжээ. Хэдэн гудамжны цаана тусгай салааныхан бөөгнөрсөн хүмүүсийн дундуур зам гаргах хэрэг гарлаа. Тэнд зодоон болж байв. Нэг аварга том биетэй эр өөр лүүгээ ойртсон хүн бүрийг сэлүүрээр цохиж харагдана. Энд өөрөөсөө холдуулах аргагүй дэндүү олон хүн цуглажээ. Нэг биенээс гарамгүй их хүч гарган тэмцэлдэж буй эрийг харсан Федерикод өөрийн эрхгүй бишрэх сэтгэл төрөв. Тэр энэ эрийг бүслэх тушаал өглөө. Харуулын салаа тойрог үүсгэн нөгөө эрийг хүмүүсээс тусгаарлав.
- Бид таныг ордон руу хүргэж өгнө.
- Би ганцаараа ч чадна гэж нөгөө эр хэлэв.
- Би үүнд чинь итгэж байна хэмээн Федерико хариулснаа
- Гэхдээ түүнийг амьд үлдэж чадах эсэхэд би эргэлзэж байна гээд газар дээр ухаангүй хэвтэж буй хамаг хувцас нь салбарч урагдсан Роберто руу заалаа. Тэгээд
- Түүнийг өргөөд ордонд хүргэ хэмээн хоёр харуулд тушаал буулгав.
- Би өөрөө хийе гэж аварга эр хэлээд Робертог өргөн мөрөн дээрээ тохчихов.
- Түүнийг зугтаалгахгүйн тулд би нэг нударчихсан юм. Хүмүүс над руу дайрах үед тэр зугтахыг оролдсон.
- Дэндүү чанга цохичихоогүй гэдэгт найдахаас даа. Түүнийг зөвхөн амьд хүлээлгэж өгсөн үед чи мянган дукатын шагнал авна. Бас мэдээж тэр буруутай гэдэгт нь батлагдвал шүү дээ.
- Тэр буруутай юу, үгүй юү гэдгийг та нар л мэдэх хэрэг. Түүнийг барьсан хүнд мянган дукат өгнө гэж сонинд нийтэлсэн байсан.
- Сонинд бичсэн зүйлд би хариуцлага хүлээхгүй.
- Би ч гэсэн гэж хэлчихээд аварга биетэй эр хэдэн харуулыг түлхэн холдуулж бүслэлтээс гарлаа.
- Чи хаачих гэж байгаа юм бэ? гэж Федерико асуув.
- Гэр лүүгээ. Би сэжигтнийг аваад явлаа. Түүнийг буруутай гэдгийг нь тогтоосныхоо дараа ирж авна биз.
- Хэрвээ чамайг бууж өгөхгүй бол би гарт чинь гав зүүхээс өөр арга алга.
Нөгөө эр Робертог газар чулуудчихав. Түүний салбарч урагдсан хувцасны цаанаас булчинлаг булиа бие нь тодхон харагдана. Тусгай салаа тушаал өгөхийг хүлээн зогсоно. Сэлүүрээ гартаа бат чанга атгаад эргэн тойрноо заналхийлсэн харцаар ажиглах эрийг хараад Федерико бага зэрэг эргэлзэв. Энд дэндүү олон гэрч байлаа. Маргааш болсон хэргийн талаар сонинд бүгдийг нийтлэх болно. Нөхцөл байдлыг тусгай салааныхан энэ эр лүү халдах биш харин цугласан хүмүүсийг зохицуулсан мэт харагдуулах хэрэгтэй болжээ.
- Чамайг хэн гэдэг юм бэ?
- Луйжи Кордеро. Би бодлоосоо өчүүхэн төдий ч хазайхгүй шүү.
- Чи ямар ажил хийдэг вэ?
- Би эргийн зогсоол дээр аавтайгаа ажилладаг.
- Хэрвээ чи сэжигтнийг бидэнд шилжүүлж өгөхгүй бол би өөрийн биеэр маргааш чамайг аавтай чинь хамт ажлаас халах шийдвэр гаргуулна.
Гэнэт нөгөө эр Федерико руу галзуурсан бух шиг тэмүүлэн урд нь халхлан зогсож байсан харуулуудыг сэлүүрээрээ ширвэн цохиж эхлэв. Федерико нам цохиулчихгүй тулд харуулуудынхаа хамт ухрахад хүрлээ. Мөргөлдөөн арваад минут үргэлжлэв. Чугларсан хүмүүсийн тоо улам нэмэгджээ. Тусгай салааны бараг тал нь шархдан унаж жагсаалаас гарчээ. Үлдсэн хэсэг нь нөгөө аварга эрийг буулгаж авахаар тэмцэлдсэний эцэст газар унаган дөрвөн мөчийг нь дарлаа.
- Сэжигтнийг ордон руу аваачих хүртэл наад нөхрөө хөдөлгөлгүй дарж бай гэж Федерико хэлэв. Тэгээд Роберто руу очиж хацар луу нь алгадан сэргээчихээд хөл дээрээ босоход нь тусаллаа.
- Энд юу болоод байна? Урд нь хотын дарга зөвлөлийн гишүүдийн хамт зогсож байх нь тэр.
- Бүгд хяналтанд байна гэж Федерико хэллээ.
- Чи утсаар гэмт хэрэгтнийг нэг хүн барьсан тухай мэдээлэгчээсээ мэдэж авсан, харин би чамайг талархах ёстой нэг хүн рүү довтолж байгаа тухай утсаар сонслоо.

_________________
Sakura


Top
   
PostPosted: Jul.22.17 10:59 pm 
Offline
Ахмад Гишvvн
Ахмад Гишvvн
User avatar

Joined: Jul.30.06 7:33 am
Posts: 571
Location: Holland
Федерико гараа суллатал Роберто тэр дороо газар шурган уналаа.
- Би таныг буруугүй ч байж магадгүй хэн нэгний төлөө мянган дукат гарздахаас сэргийлэхийг хүссэн юм.
- Тэгвэл энэ цугласан олон юу гэж бодох болж байна? Тэднийг ийм шагнал хүлээж байгаа гэж бодвол хэн ч нөгөө охиныг эрж олохгүй. Чи ч дүүрчихсэн нөхөр байна даа, Федерико.
Хотын дарга нөгөө аварга эрийг суллан тавихыг тусгай салааныханд тушаал өглөө. Харуулууд тушаалыг биелүүлэх эсэхээ мэдэхээр Федерико руу эхлээд харахыг ажигласан хотын дарга
- Чиний тусгай салааныханд үзүүлдэг нөлөө асар их юм байна. Энэ талаар дараагийн хуралдаанаар авч хэлэлцэнэ гэж хэлэв.
Зөвлөлийн гишүүд толгой дохиж харагдана. Хотын дарга залуу эрд хандан
- Ингэхэд та хэн бэ? гэж асуулаа.
- Луйжи Кордеро хэмээн залуу эр хариулснаа
- Энэ хүн мянган дукат төлөхийг татгалзаж намайг аавтай минь хамт ажлаас хална гэж сүрдүүлсэн. Бид усан зогсоолын ажилчид. Бидэнд хөрөнгө чинээ байхгүй ч... гэж үргэлжлүүлтэл хотын дарга үгийг нь таслан
- Би таныг хамгаалалтандаа авна. Та хэнээс ч илүү зоригтой байж гайхалтай хүч тэнхээгээрээ энэ олон хүнийг тогтоож чадлаа. Та хүссэн шагналаа авах болно. Надтай цуг ордон руу яв гэлээ.
Нуруугаа цэхлэн зогссон залуу өөрөөрөө бахархах мэт инээмсэглэснээ газраас Робертог дахин өргөн авч мөрөн дээрээ тавилаа. Федерико цөхөрсөн царайтай тэдний араас дагалдав. Ордныг чиглэн бөөгнөрч зогссон хүмүүсийн дундуур зүсэн явах зуураа хотын дарга
- Та авсан алтаараа юу хийе гэж бодож байна? хэмээн залуу эрээс асуулаа.
- Ээж маань зах дээр загасны худалдаа эрхэлдэг. Би түүнд шинэ мухлаг худалдаж авч өгнө. Миний бага дүү надаас илүү ухаалаг, ном уншиж суралцахыг хүсдэг. Би дүүгээ их сургуульд оруулна. Харин аав маань нэг том ачаа хазайх үед нуруугаараа чингэлгэний хананд дарагдчихсан. Одоо бид алттай болсон юм чинь тэр ажиллах хэрэггүй боллоо.
- Харин чи өөрөө юу хийхийг хүсэж байна?
- Би цэцэрлэгт аралд нэг өдрийг өнгөрөөмөөр байна.

_________________
Sakura


Top
   
PostPosted: Jul.23.17 12:46 am 
Offline
Асуулт Самбарын Хvндэт Харуул
User avatar

Joined: Sep.21.09 1:02 pm
Posts: 6308
Location: Энд
Ихэнх хүмүүс чимээгүй уншихыг илүүд үздэг шиг бгаамөө.

Баярлалаа :wd: :wd:

Федерико эрх мэдлээ хадгалж үлдэх, зөвлөл Федериког яаж ийж бгаад зайлуулах гээд 2 зорилгын дунд хөөрхий Роберто үлдлээ дээ.

_________________
:wink:


Top
   
PostPosted: Jul.23.17 3:51 am 
Offline
Ахмад Гишvvн
Ахмад Гишvvн
User avatar

Joined: Jul.30.06 7:33 am
Posts: 571
Location: Holland
Тэдний яриаг сонсож явсан Федерикогийн толгойд хачин мэдрэмж төрүүлсэн элдэв янзын бодол холилдоно. Хотын дарга хүмүүстэй найз нөхөр мэт харьцахыг хичээх нь өөрийгөө эелдэг өр зөөлөнтэй нэгэн гэж харуулахыг оролдож байгаагаас зайлахгүй. Утасны дуудлага хүлээж авсныг бодоход түүнд бас нууц мэдээлэгч байдаг гэсэн үг. Магадгүй Федерико түүнээс сонгуульд ялахын тулд дээд зөвлөлийнхөнд дарамт шахалт үзүүлж бас авилгал өгдөг нэгэн яаж бусдын сэтгэлийг татаж чаддагийг асуух хэрэгтэй байх.
Ордонд буцаж ирснийхээ дараа хотын дарга эрдэнэсийн хайрцгаас мянган дукат авчруулахаар жасын нярваа илгээжээ. Тэрбээр залууд том хүүдий дүүрэн алтан дукатыг гардуулан өглөө.
- Федерико таныг тусгай салаатайгаа банк хүртэл чинь дагалдаж явна гэж хотын даргыг хэлбэл залуу эр
- Би өөрөө чадна хэмээн хариулав.
- Би үүнд чинь эргэлзэхгүй байна. Гэхдээ би таны гэр бүл хохирол амсахаас сэргийлэн биечлэн анхаарал тавих болно.
- Танд их гялайлаа. Залуу сэлүүрээ барьсан хэвээрээ талбайгаар өнгөрч завины зогсоолыг чиглэн алхлаа. Үй олон хүмүүс түүнийг атаархаж хорссон, шуналтай харцаар цоо ширтэцгээнэ.
- Түүнийг нүдэнд нь өртчихөлгүй цэцэрлэгт арал хүртэл сэмхэн хамгаал гэж хотын даргыг хэлсэнд тусгай салааны хэдэн харуул толгой дохиод тушаал биелүүлэхээр ордноос гарч явлаа.
- Сэжигтнийг эрүү шүүлтийн өрөөнд аваач гэж хотын даргыг хэлэхэд
- Түүнийг одоо шууд шүүх нь зөв үү? хэмээн Федерико асуугаад
- Би эхлээд яг юу болсныг мэдэхийн тулд сэжигтнийг асууж байцаамаар байна гэлээ. Хотын дарга
- Надад өөрийн гэсэн арга барил бий. Чи түүнийг дараа нь байцаана биз гэв.
Эрүү шүүлтийн өрөө рүү очсон сэжигтэн дараа нь нэг ч үг хэлэх аргагүй болно гэдгийг Федерико мэдэж байжээ. Энэ бол сэжигтэнд өмгөөлөл авах эрх өгөлгүй хэргийг тулган хүлээлгэнэ гэсэн үг. Хотын дарга яагаад энэ аргыг ашиглах гээд байгаа нь түүнд ойлгомжгүй байлаа. Тэр ял шийтгэлийг хурдан оноож асуудлыг удаашруулахгүй гэдгээ хотын иргэдэд харуулах гэсэн үү эсвэл өөрийг нь сэжиглэнэ гэдгээс эмээсэн үү? Гяндан, элчин сайдын яамны хооронд хонгил байдгий мэдэх хүн нь ганцxан хотын дарга байжээ. Энэ нууц зөвхөн өмнөх хотын даргаас дараагийн хотын даргад уламжлагдан ирдэг байсан бололтой.
- Федерико, чи тийшээ очно биз дээ? Чамайг шүүх ажиллагааг хянамгай няхуур удирдаж явуулаасай гэж би хүсэж байна.

_________________
Sakura


Top
   
PostPosted: Jul.23.17 10:46 am 
Offline
Хэлээд баршгvй их цолтой
Хэлээд баршгvй их цолтой

Joined: Sep.10.09 9:45 am
Posts: 487
Location: Төв цэгт
Хотын дарга гуай харин муу хүн болоод хамгаалалтын албаны дарга харин сайн хүн болж таарах нь дээ. Уншаад л байгаа шүү.

_________________
Энхрий хайрт эх орныхоо төлөө


Top
   
PostPosted: Jul.23.17 7:36 pm 
Offline
Ахмад Гишvvн
Ахмад Гишvvн
User avatar

Joined: Jul.30.06 7:33 am
Posts: 571
Location: Holland
Ааш зангаа байнга хувиргаж өөрчилж байгаагаас нь үзэхэд хотын дарга Федериког хяналтандаа байлгахыг оролдож буй бололтой. Ингэж байгаа гол шалтгаан нь хотын дарга түүнд огт итгэдэггүй, бас өөрөөс нь болгоомжилдгоос болсон хэрэг. Энэ бол зүй ёсны асуудал. Түүнчлэн Федерикод түүнийг суудлаас нь буулгаад хаячихаж чадахаар бүхэл бүтэн нууц сүлжээ байдаг. Федерико тайвширлаа. Хэрвээ хотын даргад өөрийг нь дарамтлах ч юм уу эсвэл иргэдийн өмнө ичгүүртэй байдалд оруулж болохгүй гэдгийг ойлгуулж чадвал тэр Федерикогоор дахиж оролдохоо больж магадгүй.
- Сэжигтнийг аваад яв гэж Федерико нэг харуулд тушаалаа.
Робертог эрүү шүүлтийн өрөөнд хоёр гарнаас нь дүүжилж өлгөв. Харуул зандалчны баг өмсөж цохиур авлаа.
- Надад сэжигтний хавирга хугарчихсан юм шиг санагдаад байна гэж Федерико хэлээд
- Түүнийг дахиад ухаан алдуулчихгүйн тулд эхлээд нуруунд нь цохь гэв.
Хамгаалалтын албаны зөвлөлийн гишүүд хамгийн арын сандал дээр суудлаа эзэллээ. Тэд нарын урд сенаторууд, танхимын гишүүдээс гадна өндөр албан тушаалтай хүмүүс суужээ.
- Та бүхэн Аравтын Шүүхэд хүндэтгэл үзүүлнэ үү хэмээн Федерико анхаарууллаа.
Хаалга нээгдэн шүүгчийн хар малгай өмссөн арван шүүгч танхимд орж ирээд эхний эгнээнд суудлаа эзлэв. Тэд бүгд ширүүн харцтай ажээ.
Федерико өөрийг нь хөдлөлгүй ажиглан харах шүүгчдэд хандуулан
- Сэжигтэнг усан сан эвдэж сүйтгэж, хоолны газраас төлбөрөө хийлгүй зугтаасан, төв талбайн усан зогсоолын даланг нүхэлж, хүрэл арслантай баганыг нурааж гэмтээсэн мөн эрдэнэс хулгайлсан хэрэгт холбогдуулан баривчилсан. Эрдэнэсийн сангийн хананд гаргасан нүхнүүд нөгөө үл мэдэх амьтны өмнө нь гаргаж байсан нүхтэй яг адилхан байсан нь тогтоогдсон. Үзүүлбэр хийхээс хэдэн цагийн өмнө сэжигтэн сүмд харагдсан. Түүнтэй хамт байсан охин гурамсан хөргөнд шигтгэсэн эрдэнэсийн чулуунд хүрч байхыг хамгаалагч эмэгтэй харжээ. Нууц хонгилыг яаж мэдсэн болон хулгайлагдсан эрдэнэсээс гадна нөгөө амьтан хаана байгаа нь одоо ч учир битүүлэг хэвээрээ байна хэмээн өгүүллээ. Дараа нь тэр хэлсэн үгэнд нь сэтгэл ханамжтай байгаа бололтой инээмсэглэн суух хотын дарга руу харлаа.
- Охин хаана байна? гэж Федерико сэжигтнээс асуув.
Робертогоос ямар ч хариу сонсоогүй тэрбээр хавирга руу нь хуруугаараа чичлээ. Робертогийн амнаас аяархан ёолох дуу сонсогдлоо.
- Та нарын харж байгаагаар сэжигтэн ухаан алдаагүй байна. Гэвч тэр асуултанд хариулахыг хүссэнгүй гэж Федерико хэлээд харуул дохио өглөө. Харуул цохиураараа Робертогийн ар нуруу руу хүчтэй цохив.
- Тэр чиний төрсөн охин уу?
Роберто хариулсангүйд харуул энэ удаа илүү хүчтэй цохилоо.
- Амьтан хаана байгаа вэ?
Энэ удаа харуул цээжин хэсэгт нь цохисонд тэрбээр ёологнон гиншив.
- Эрдэнэс хаана байна?
Федерико байцаалтаа дуусгаад харуулд сүүлчийн удаа цохих боломж олголоо. Харуул хотын дарга болон шүүгчдэд сэтгэгдэл төрүүлэхийг хүссэн бололтой Робертогийн баруун хянган дээр хамаг хүчээрээ дэлсчихэв. Бүгтхэн боловч тасxийх дуу гаран Робертогийн хянга яс хугарлаа.
- Сэжигтэн ухаан алдчихсан байна хэмээн Федерико танхимд байгаа хүмүүст мэдэгдэв. Тэрбээр харуулыг дахиад тэнэг зүйл хийхээс сэргийлэх хэрэгтэй байлаа. Робертогоос үг сонсох ямар ч боломжгүй болжээ.
Шүүгчид босоцгоож хажуугийн өрөөнд орсноо хэдхэн минутын дараа буцаж ирлээ. Шүүгчийн ахлагч
- Аравтын Шүүх хоёрын эсрэг найман гэсэн санал хураалтын дүнтэйгээр сэжигтнийг буруутай хэмээн үзлээ. Хэрэгтэнд цаазаар авах ял оноосон бөгөөд түүнийг маргааш талбай дээр сэргээн зассан багануудын хооронд дүүжилж хороох болно.

_________________
Sakura


Last edited by naran1962 on Jul.24.17 3:17 am, edited 1 time in total.

Top
   
PostPosted: Jul.23.17 8:49 pm 
Offline
Ахмад Гишvvн
Ахмад Гишvvн
User avatar

Joined: Jul.30.06 7:33 am
Posts: 571
Location: Holland
Дэлхийн бараг бүх улс орнууд хэрэгтнийг олон нийтийн өмнө цаазаар хороохоо больсныг Федерико мэддэг билээ. Удахгүй гадаадын улс орнууд эсэргүүцлээ илэрхийлж эхлэх нь мэдээж. Иймээс тэр цаазын тогтоол гүйцэтгэх ажиллагааг болиулахын тулд бүх чадлаа дайчлахаар шийджээ.
- Ялын тогтоолыг гүйцэтгэхээ та бүхэн нөгөөдөр болтол хойшлуулж өгнө үү? хэмээн тэр хүсэлт тавилаа.
- Чи арай Шүүхийн тогтоолд эргэлзээд байгаа юм биш биз? гэж хотын дарга хариу асуув.
- Огтхон ч тийм биш, эрхэм дээдэс ээ. Тогтоолын гүйцэтгэлийг хойшлуулсан тухай маргаашийн сонинд нийтэлбэл хүмүүс улам ихээр цугларах болно. Түүнчлэн охин аавыгаа аврахыг оролдож таарна. Тэр үед нь бид түүнийг барьж чадна. Тэд цаазын индэр дээр хамтдаа байвал бүр ч илүү сонирхолтой болно биз дээ. Хотын дарга
- Чиний зөв юм байна. Дүүжилж хороохоо нөгөөдөр болгож өөрчиллөө гэв.
Гэтэл хамгаалалтын албаны зөвлөлийн нэг гишүүн
- Арай олон улсын хүний эрхийг хамгаалах байгууллагаас цаазын ял гүйцэтгэхийг хорьж саатуулахыг оролдох юм биш биз? гэж асуулаа. Хотын дарга
- Бүгд ном ёсоороо болоход анхаарч ажиллах нь та нарын үүрэг хэмээн захирангуй дуугаар хэлэхэд зөвлөлийн гишүүд толгой дохицгоож харагдав.
Федерико хоёр асуудлаа шийдэж чаджээ. Тэр хотын даргыг ятгаж чадсанаар барахгүй Робертог дүүжлүүлэхээс нь өмнө дахин байцааж чадах боллоо. Федерико харуулд
- Ялтныг гянданг хүргэ хэмээн тушаал өгөв. Харуул цохиураа буланд тавьж, зандалчны багаа тайлаад ухаан алдсан ялтны биеийг өргөлөө. Тэр Робертог тэвэрсэн хэвээр Санаа Алдалтын Гүүрээр дамжин гарав.
Федерико гянданд орж ирээд харуулыг явуулсны дараа Робертогийн толгой дээрээс хүйтэн ус асгалаа. Ухаан орсон Роберто хугарсан хөл рүүгээ хараад ярвайв.
- Чамайг хэрвээ нэрээ хэлбэл сувилуулах талаар би санаа тавина.
- Роберто хэмээн ялтан шивнэн хэлэв.
- Би үүнийг мэднэ. Харин чиний овгийг хэн гэдэг вэ?
- Поппе.
- Энэ одоохондоо хангалттай. Би чам руу эмч явуулна. Маргааш байцаалтаа үргэлжлүүлцгээе. Би бас чамд хоол унд хүргүүлнэ. Жаахан хүч тэнхээтэй болохийг хичээгээрэй.
Федерико ордноос гараад хэдэн гудамж өнгөрснөө нэг давчуу гудамж руу орлоо. Бүх цонхыг нь тоосгоор таглаж шавардсан нэг жижигхэн байшин руу очоод тэр ганцxан өөрт нь л байдаг түлхүүрээрээ онгойлгон дотогшоо оров. Өрөөнүүдэд хавтсаар дүүргэсэн олон шүүгээ харагдана. Федерико цагаан толгойн үсгийн дарааллаар хөөн явсаар "П" үсэгтэй шүүгээ рүү очиж онгойлгоод
- Поппе хэмээн амандаа чанга хэллээ.

_________________
Sakura


Last edited by naran1962 on Jul.24.17 12:49 am, edited 1 time in total.

Top
   
PostPosted: Jul.23.17 10:25 pm 
Offline
Асуулт Самбарын Хvндэт Харуул
User avatar

Joined: Sep.21.09 1:02 pm
Posts: 6308
Location: Энд
Өө за за 10тын шүүх чинь аймар айн ингээд л шийдчихдэг. Тэгээд л Федерико болгоомжлоод бж л дээ. Ядаж эрдэнэсээ буцааж авъя гэж боддоггүй нөхөд үү дээ.

Баярлалаа :wd: :wd:

_________________
:wink:


Top
   
PostPosted: Jul.23.17 11:07 pm 
Offline
Ахмад Гишvvн
Ахмад Гишvvн
User avatar

Joined: Jul.30.06 7:33 am
Posts: 571
Location: Holland
Федерико нэг хавтаснаас хуудас цаас гарган авч анхааралтай уншлаа. Энд Эрик Поппе Белгийн элчин сайдын яаманд ажиллаж байсан, түүний хүү Рикардо аяны тэмдэглэл бичдэг, харин Робертог Рикардогийн ганц хүү гэж тэмдэглэжээ. Нууц хонгилын оньсого тайлагдлаа. Энэ тухай өмнөх удмын хүмүүс дараагийн үр удамдаа дамжуулан хэлж байжээ. Гэнэт түүнд энэ удмынхан бүгдээрээ дээрмийн хэрэгт холбоотой юм байна, тэд эрдэнэсээ элчин сайдын яаманд нуусан гэсэн бодол төрлөө. Одоо Напелд амьдардаг Эрик Поппе тэтгэвэртээ сууснаар тэд энэ дээрмийн хэргийг үйлдэх боломжтой болсон.
Сэтгэл санаа нь өөдрөг болсон Федерико байшингаас гарлаа. Тэр энэ архивын материалыг бүхэл амьдралынхаа турш хувиараа олж цуглуулжээ. Энд хотын бүх иргэдийн мэдээлэл хадгалагдаж байдаг. Тэр энэ баримтнуудынхаа ачаар олон хэргийн ээдрээг тайлж байжээ. Хотын даргыг сэжиглэж байснаа бодоод Федерико инээд алдлаа. Харин мянган төрхтэй хулгайч энэ дээрмийн хэрэгт огт хамаагүй. Нөгөө ханцуйг мөрдлөгийг өөр зүгт чиглүүлэх зорилгод ашиглажээ. Хэдий тийм ч тэр муу дээрэмчинг даруйхан баривчлах ёстой. Федерико дараагийн алхмаа хийхэд эргэлзэх зүйлгүй бэлэн болжээ.

_________________
Sakura


Last edited by naran1962 on Jul.24.17 12:54 am, edited 2 times in total.

Top
   
PostPosted: Jul.23.17 11:58 pm 
Offline
Ахмад Гишvvн
Ахмад Гишvvн
User avatar

Joined: Jul.30.06 7:33 am
Posts: 571
Location: Holland
Арван зургаа

Мирко усан зогсоолоос цэцэрлэгт арлын орох гол хаалга руу очлоо. Хаалганд бэхэлсэн зэс цохиурыг уруу нь харуулсан зүрхэн хэлбэртэй хоногт тааруулан буулгатал нэг залуухан эмэгтэй хаалга онгойлгов. Түүний гоо үзэсгэлэнг хараад Миркогийн амьсгал нь давхцаад ирлээ. Цэнхэр нүдтэй энэ бүсгүй бүсэлхийгээ хүрсэн урт хар гэзэгтэй ажээ. Яв цав таарсан даашинз нь гоолиг биеийнх нь хэлбэрийг улам тодруулж өгчээ.
- Мөрөөдлийн ертөнцөд тавтай морил хэмээн бүсгүй хэлээд
- Намайг Зу Тоцци гэдэг. Би бол таны хүсэл мөрөөдлийг биелүүлэх зорилготой энэ арлын ахлагч байна гэв.
Хаалгаар дотогшоо ортол Мирког том биетэй хар ноход дагуулсан өвч бүрэн зэвсэглэсэн эмэгтэйчүүд хүрээлэн зогслоо.
- Дотогш нэвтрэхээс чинь өмнө та хангалттай мөнгөтэй эсэхээ бидэнд харуулах ёстой гэж Зу хэлэв. Мирко шиншлэн үнэртэх нохдоос дөлсxийн бүх халааснаасаа мөнгөн дэвсгэртүүд гаргалаа.
- Mөнгөнийхөө хагасыг зарцуулах уу эсвэл бүгдийг нь үү?
- Бүгдийг.
- Таны нэрийг хэн гэдэг вэ?
- Мирко Сантури.
Зу мөнгийг авч тооллоо.
- Бүтэн өдөр болоход хүрэлцэх юм байна.
Мирко харин үүнд итгэлтэй байжээ. Энэ арал дээр ганц өдрийг өнгөрөөж үзэх нь Венеци хүн бүрийн мөрөөдөл билээ. Гэвч зөвхөн хангалттай мөнгөтэй хэдхэн хүн л ийшээ ирж чадна.
- Энэ ноход чинь юунд зориулагдсан юм бэ? гэж Мирког асуусанд Зу
- Аралд хулгайгаар орох гэсэн хэнийг ч бай эд нар урж тастдаг юм гэж хариулаад хүзүүнд нь нэг сахиус шиг хэлбэртэй цахим зүүлт зүүлээ.
- Хаа ч явж байсан та энэ сахиусыг зүүж явах ёстой. Сахиуснаас дамжуулдаг дохио нохдыг тодорхой зайнд барьж байдаг. Таныг хэрвээ өнөө орой арлаас яваагүй байвал тэд тан руу дайрна.

_________________
Sakura


Top
   
PostPosted: Jul.24.17 12:47 am 
Offline
Ахмад Гишvvн
Ахмад Гишvvн
User avatar

Joined: Jul.30.06 7:33 am
Posts: 571
Location: Holland
Мирко хүзүүнд нь зүүсэн сахиусыг тэмтэрч үзээд энэ арай гэнэт ажиллахаа больчихгүй байлгүй дээ гэж бодлоо. Зу Миркогийн гараас хөтлөн хаалганаас холдов.
- Цэцэрлэгт арал эндээс эхэлдэг. Та энд дуртай газраа зугаалж болно. Яг одоо энд танаас гадна өөр таван үйлчлүүлэгч байгаа. Тэд нараас холхон байгаарай. Бидэнд хангалттай олон бүсгүйчүүд бий. Хэрвээ та сайн эрвэл арслангийн толгойтой усан оргилуурыг олно. Тэр бол арлын гол зүрх нь байгаа юм. Цагаа ая тухтай өнгөрөөхийг би танд хүсэж байна.
Бүсгүй уруул дээр нь үнсчихээд гол хаалга руу буцаад явчихав. Мирко эргэж харлаа. Нохдоос гадна зэвсэглэсэн эмэгтэйчүүд саад болоогүйсэн бол тэр энэ бүсгүйтэй хамт баймаар байжээ. Одоо түүний чанх өмнө үл мэдэх ертөнц байлаа. Арал руу ирж байсан эрчүүд энэ газрыг тодорхой дүрслэн ярьж чаддаггүй ажээ. Олон төрлийн газартай төөрдөг байшин аятай хүн бүр өөр өөрөөр ярьцгаана.
Мирко нарийн замаар орон алхсаар чулуун бандал сандалтай жижигхэн талбайд хүрлээ, Энд хэн ч байсангүй. Холхон ус шоржигнон урсах чимээ гарахыг сонсоод бодож санасан юмгүй тэр зүг рүү алхлаа. Тэр хайсаар тусгаарласан нэг усан оргилуурын дэргэд иржээ. Тэнд бас хэн ч байсангүй. Оргилуурын цаахан талд нь нэг цөөрөм харагдана. Цөөрмийн мандал дээр бадамлянхуа цэцэг хөвж мэлхийнүүд вааглалдах ажээ. Энд үнэхээр бурхны орон гэлтэй ажээ. Өмхий самхай ханхалсан усан сувагтай хүн ихтэй Венеци хотоос огт өөр газар. Шувууд жиргэж, эргэн тойрон далдуу моднууд ургажээ. Гэнэт өөрийг нь бадамлянхуан навчны дороос хоёр ногоон нүд сэмхэн ажиглаж байгааг олж хараад Мирко их цочлоо. Тэр эхлээд усан доторхи бүсгүйг матар гэж боджээ. Мирко мэнд мэдэхээр гараараа даллав. Бүсгүй уруулаа харагдтал толгойгоо уснаас цухуйлгалаа. Усны ургамал шаргал үсийг нь бүрхжээ.
- Лусын дагина минь, наашаа хүрээд ир! гэж тэр бүсгүйг дуудлаа.

_________________
Sakura


Top
   
PostPosted: Jul.24.17 1:48 am 
Offline
Ахмад Гишvvн
Ахмад Гишvvн
User avatar

Joined: Jul.30.06 7:33 am
Posts: 571
Location: Holland
Бүсгүй алгуухан сэлсээр цөөрмийн эрэг дээр бүх биеэрээ ил гарч ирэв. Түүний нурууны арьс нь борлосон харин урд тал нь бяслаг шиг цав цагаан ажээ. Мирко бүсгүйд хүрэхээр тонгойсноо хурдан ойртох хөлийн чимээ сонсоод өндийж харлаа. Цөөрмийн дэргэдүүр нэг махлаг тарган эр гүйж өнгөрөн далдуу моднуудын дунд орон үзэгдэхээ болив. Тэр эрийн араас нь нэг цагаан азарга зайдан унасан арьсан нөмрөгтэй, хүрэн үстэй гоолиг бүсгүй хөөж явлаа. Дэлнээс зуурсан бүсгүй мориныхоо чихэнд юм шивнэсэнд нөгөө сайхан амьтан хурдаа нэмэн бас л далдуу моднуудын дунд орчихов.
Мирко тэднийг бишрэн харсаар зогсоно. Тэр эр нөгөө таван үйлчлүүлэгчдийн нэг байж таарна. Энд хичнээн сайхан хүүхэн байгааг тэр тааж чадсангүй. Лусын дагина нь алга болсныг тэр анзаарсангүй. Магадгүй дахиад ус руу орсон бололтой. Мирко цөөрөм рүү харж хүлээсэн боловч бүсгүй усны мандал дээр дахиж гарч ирсэнгүй.
- Намайг дага! гэж нэг хүн ард нь дуугарлаа.
Мирко цочин эргэж харвал нимгэн гэрэлтсэн хувцас өмссөн цайвар арьстай эмэгтэй өөр лүү нь дохиод хоёр аварга том кактусны дундуур орон том том алхлан цаашаа явав.
- Алив хүлээгээрэй!
Эмэгтэй эргэж харсангүй. Мирко амандаа хараал хэлснээ араас нь хурдаллаа. Нилээн цаахантай чулуун хаалган дээрээ бичээс сийлсэн барилга харагдав. Эмэгтэй бичээс рүү заалаа. Тэнд охид бүсгүйчүүдийг хоолны цэс мэт захиалж болохоор бичсэн ажээ. Мирко энэ байшин бол дур булаам үзэсгэлэнтэй зөөгч бүсгүйчүүдтэй хоолны газар юм байна гэж таамаглав. Дотор талын ханыг мозайк хавтангаар чимэглэсэн, цонхнууд нь өндөр шовгор хэлбэртэй, таазны модон дээр шалиг дүрсүүдийг сийлсэн харагдана. Энд маш олон хаалгатай бөгөөд өрөөний голд нэг ширээ сандал тавьжээ.

_________________
Sakura


Top
   
PostPosted: Jul.24.17 3:23 am 
Offline
Асуулт Самбарын Хvндэт Харуул
User avatar

Joined: Sep.21.09 1:02 pm
Posts: 6308
Location: Энд
Зөөз энэ цэцэрлэгт арал чинь харин айн Венецийн улаан дэнлүүний гудамж байрладаг газар бх нээ ккк. Мирко чинь харин мөнгөө үрэх овоо сонирхолтой аргатай хүн бх чинь вээ. Аймар их юм хулгайлаад бхаар нь аймар том төлөвлөгөөтэй юм бодсон чинь ккк. Энэ гүйж яваа бүдүүн нөхөр нөгөө Робертог барьсан Луйжи юм биш биз дээ?

Баярлалаа :cheerleader: :cheerleader:

_________________
:wink:


Top
   
PostPosted: Jul.24.17 4:52 am 
Offline
Ахмад Гишvvн
Ахмад Гишvvн
User avatar

Joined: Jul.30.06 7:33 am
Posts: 571
Location: Holland
- Та дуртайгаа захиалж болно гэж эмэгтэй хэллээ.
Мирко яг одоогоор нөөцлөн хадгалж чадаагүй байж мэдэх ямар нэг юм сонгохыг хичээв.
- Танайд интоор бий юү?
Бүсгүй нэг хаалгаар орон алга боллоо. Тэр бүсгүй хэдийгээр гоо үзэсгэлэнтэй ч Миркод яагаад ч юм сүнс шиг санагдаж түүнийг таалмаар мэдрэмж огт төрөөгүй ажээ.
- Энэ таны интоор.
Эмэгтэй хамаагүй залуухан, арван найм ч хүрээгүй байж мэдэх нэг охиныг дагуулан орж ирлээ. Охин өөр дээрээ интоор жимснүүдийг өлгөжээ. Гэзгэндээ, хоёр чихэндээ, хүзүүндээ, бас бугуйндаа, түүнчлэн бүсэлхийгээ тойруулан хүрэн улаан өнгийн жимсийг санжигнуулан зүүсэн байлаа. Охин ширээн дээр гарч Миркогийн өмнө суув. Мирко жимснээс тасалж авч идэв. Хэдий чинээ их жимс иднэ, охины шалдан бие ил гарч ирнэ. Мирко амьдралдаа ийм сайхан зоог идэж байсангүй.
- Би тараг уумаар байна гэж цонхигор царайтай эмэгтэйд хандан хэллээ.
Эмэгтэй хүсэлтийг нь биелүүлэхээр хаалгаар хий сүг шиг алга болов. Нэг их удалгүй тэр бас нэг охин дагуулж ирлээ. Охины биенээс тараг дусална. Мирко охины гарыг долоотол хан боргоцойн амттай ажээ. Хүйсний орчим гүзээлзгэний амттай, хүзүүнээс нь нимбэг амтагдлаа. Харин чихнийх нь гэдэс бөөрөлзгөний, нүдний зовхи дух нь хар хадны амттай байв. Ширээн дээр хэвтсэн охиныг Мирко ханатлаа долоолоо.
- Намайг дагаад яв хэмээн цагаан хувцастай эмэгтэй хэлэв.
Мирко эмэгтэйг араас нь дуулгавартай дагалаа. Тэр нарийн хаалгаар чулуун шалыг нь хоёр сантиметр хэртэй усаар бүрхсэн өрөөнд орж ирэв. Усны мандал дээр тэр өөрөөсөө гадна маш олон хүүхнүүдийг харлаа.

_________________
Sakura


Top
   
PostPosted: Jul.24.17 5:21 am 
Offline
Ахмад Гишvvн
Ахмад Гишvvн
User avatar

Joined: Jul.30.06 7:33 am
Posts: 571
Location: Holland
Мирко өрөөг тойруулан харав. Хүүхнүүдийн дүрс зөвхөн усны гадарга дээр тусжээ. Тэд өөрт нь зориулан бүжиглэж, цэцгийн баглаа шидэн хоорондоо үнсэлдэцгээнэ.
- Та явах юм уу, үгүй юм уу?
Цагаан эмэгтэй орж ирсэн өрөөний нөгөө тал руу дохилоо. Мирко эмэгтэйг дагалдан явахад усан дээрх тусгал сарнин алга болов. Эмэгтэй нэг ч цонхгүй тэг дөрвөлжин өрөө рүү ордог хаалгыг онгойлголоо. Өрөөний голд нэг нарийхан өндөр ор тавьжээ. Өмөгтэй Мирког дотогшоо орохыг зангаснаа түүнийг оронгуут хаалгаа ард нь хүчтэй хаалаа.
- Хаалгаа онгойлго.
Мирко хаалгыг тэмтэрч үзвэл ямар ч бариул байсангүй. Тэр цоожлогдчихжээ. Түүнийг арай гэнэдүүлсэн юм биш биз?
- Намайг эндээс гарга, Тэр зангидсан нударгаараа хаалганы модыг хүчтэй цохилоо. Мод маш зузаан, орилсон ч дуу нь гадаа сонсогдохооргүй ажээ. Хүчтэй балбаснаас гар нь өвдлөө. Гэнэт ард нь хөлийн чимээ гарч түүнийг цочоов. Тэр энд ганцаараа биш ажээ.

_________________
Sakura


Top
   
PostPosted: Jul.24.17 8:01 pm 
Offline
Ахмад Гишvvн
Ахмад Гишvvн
User avatar

Joined: Jul.30.06 7:33 am
Posts: 571
Location: Holland
- Тэнд хэн байна?
Хариу дуугарсангүй.
- Хүн байгааг би мэдэж байна шүү гэж хэлээд Мирко цохиход бэлдэн нударгаа зангидлаа. Бүдэгхэн гэрэл асахад тэр дээшээ харав. Таазыг болор шилээр хийжээ. Гэрэлтүүлгээс гарах бүдэг ногоондуу туяанд тэр эргэн тойрноо сайн ялгаж харж чадсангүй. Тэгтэл нэг хүн биенд нь хүрлээ. Мирко арагшаа нэг алхам ухрав. Гэтэл ард нь бас нэг хүн зогсжээ. Түүнийг бүсэлчихжээ.
- Азaa турших хэрэггүй шүү хэмээн тэр заналхийллээ.
Олон гар нэгэн зэрэг түүнийг илж таалж эхлэв. Мирког ор луу хүргэх үед яагаад айснаа ч бдох сөхөөгүй болж бүрэн тайвширчээ. Хувцсыг нь тайлж авлаа. Түүнийг доош нь харуулж хэвтүүлээд иллэг хийв. Зарим гар хүүхдийнх шиг жижигхэн зөөлхөн, харин зарим нь том хүчтэй ажээ. Миркод арал дээр үүрд үлдмээр санагдаж хулгайлсан эрдэнэсээ зарчихаад зөвхөн энэ арал дээр үүрд үлдмээр санагдав. Тэрбээр нуруугаараа эргэн хэвттэл гарнууд цээж, гэдсэн дээгүүр нь аяархан гулгана. Мирко одоо таазанд өлгөсөн болорнууд тэнгэрийн байдлыг дүрсэлсэн болохыг олж харлаа. Энд өчүүхэн жижиг талстаас авахуулаад бүр том хэмжээтэй талстууд байлаа. Хэдийгээр энд маш таатай байсан ч тэр орой болохоос өмнө илүү олон зиүлийг олж үзэхийг хүсжээ. Түүнийг хувцаслалаа. Хаалга өөрөө нээгдэхэд өрөөнд хэн ч харагдсангүй.
- Үнэлж баршгүй! Холхон нэг эрэгтэй хүн хашгирлаа.
Мирко өрөөнөөс эсрэг талын хананд байсан хаалгаар гартал нэг хонгилд орж ирэв. Хөгжмийн аялгуунаас гадна хүн инээх сонсогдоно. Мирко цаашаа болгоомжтой явсаар захаараа галерейтэй талбайд хүрч очлоо. Галерейд тоолохын аргагүй олон нарийхан тулгууртай учраас талбай модон дунд байгаа мэт сэтгэгдэл төрүүлнэ. Талбайн голд дээр нь модон сараалж шиг тавиур тавьсан чулуун хашлагатай усан сан харагдав. Тавиур дээр хэвтэх усан үзмийн хонгорцогнууд дээр нэг гоолиг эмэгтэй бүжиглэнэ. Энэ Миркотой гол хаалганы дэргэд ярилцсан Зу байлаа. Усан сангийн хөлд нэг булиа эр хэвтэнэ. Тэр толгойных нь харалдаа харагдах арслангийн амнаас гоожих улаан хүрэн өнгийн шингэнээс ууж байлаа. Усан сангийн цаад талд галерей дор хэдэн нөмрөг нөмөрсөн бүсгүйчүүд дорно зүгийн хөгжмийн зэмсгээр тоглож харагдана. Мирко тэдэнд харагдаж болохгүйгээ санан баганын ард нуугдав. Тэр могой мэт уян налархай мурилзан хөдлөх Зугийн биенээс харцаа салгаж чадсангүй. Зугийн хөл усан үзмийг нэгэн хэвийн хурдан хэмнэлтэй хөдөлгөөнөөр няцалж гишгэлнэ. Усан үзмийн шүүс модон сараалжнаас усан санд урсан орж тэндээсээ арслангийн амаар гоожих ажээ. Шүүснээс ханатлаа уусан булиа эр дэргэдээ тавьсан уутанд гараа шургуулж атга дүүрэн дукат гаргаж ирэн агаарт цацлаа. Алтан зооснууд мөндөр газар дээр шаагин асгарахад Зу бүжиглэхээ болив.
- Ноён Кордеро, та төлбөрөө бүрэн төлчихсөн шүү дээ.
- Би та нарт бүх алтан зоосоо бэлэглэнэ.
- Энэ мөнгийг би авч болохгүй гэдгийг та мэдэж байгаа. Би охидоо дуудаж бүгдийг нь түүлгэнэ.
Зу хуруугаа амандаа хийн шүгэлдлээ. Галерейн нэг хаалганаас хөл нүцгэн, шаргал үстэй хорин бүсгүй гарч ирэв. Тэд хөгжмийн хэмнэлээр бүжиглэх ажээ.
- Дахиад! хэмээн нөгөө эр орилон дахин атга дүүрэн зоос дээшээ шидлээ. Охид дуулгавартайгаар бүх зоосыг хамж авна. Булиа эр ядарч залхсан бололтой зоос шидэхээ болив. Зу нөгөө эрийг өөр тийшээ хүргэх даалгавар өгөхөд хорин охин түүнийг гар дээрээ өргөн авч явлаа.

_________________
Sakura


Top
   
PostPosted: Jul.25.17 12:42 am 
Offline
Ахмад Гишvvн
Ахмад Гишvvн
User avatar

Joined: Jul.30.06 7:33 am
Posts: 571
Location: Holland
- Та энд юу хийж байгаа билээ, ноён Сатури?
Мирко Зуд харагдчихжээ.
- Би энд санамсаргүй хүрээд ирсэн.
- Намайг танд бүжиглэж өгөөсэй гэж хүсэж байна уу?
- Тэгэлгүй яахав.
Мирко охидын харалгүй орхисон нэг дукатыг автал Зу гараас нь аваад
- Би үүнийг эзэнд нь буцааж өгөхөд санаа тавих болно гэв.
- Тэр яаж ийм их дукаттай болсон юм бол?
- Бид үйлчлүүлэгчдээсээ хаанаас мөнгөтүй болсныг хэзээ ч асуудаггүй.
Олон асуулт тавьж болохгүй гэдгээ Мирко ойлгов. Зу модон сараалжин дээр гарч хөгжмийн хэмнэлээр уян налархай бүжиглэж эхэллээ. Гэвч Мирко энд байсан хүн шиг арслангийн амнаас урдах шүүснээс уухыг хүссэнгүй. Тэр хэрвээ шүүснээс дууриаж уувал сармагчин шиг харагдах юм шиг санагджээ. Мирко биеэ бариад байгааг анзаарсан Зу
- Хоёулаа цэцэрлэг рүү явцгаах уу? гэж асуув.
Галерейн ард олон дэвсэг болгон хуваасан налуу довцог харагдана. Тэнд дээшээ гарах чулуун шат байлаа. Мирко хэрвээ энэ довцгийн оройд гарвал энэ цэцэрлэгийг бүхэлд нь харж чадна гэж бодсон боловч тийм байсангүй. Хаа сайгүй шигүү ургасан өндөр мод, шивээ бургаас доороо байгаа зүйлийг хамгаалах мэт бүрхжээ.
- Нөгөө алтан зоостой нөхрийг хайгаад байгаа юм уу? гэж Зу асуулаа. Тэр бодлыг нь уншсан мэт таажээ. Мирко алтан бороо мэт асгарах зооснуудыг хараад энэ цэцэрлэгт аралд ирэх хэрэггүй байснаа ойлгожээ. Эрдэнэсээ зарахад хугацаа орно. Харин тэр болтол түүнд мөнгө хэрэгтэй.
- Та хэр их мөнгө олдог вэ? гэж Мирко бүсгүйгээс асуулаа.
Зу Миркогоос харцаа бурууллаа.
- Тэр уутанд мянгаад дукат байх шиг байна. Хоёулаа тэр мөнгийг хувааж авах уу?
- Намайг яагаад чи хэрэгтээ оролцуулах гээд байгаа юм бэ? хэмээн бүсгүй асуув.
- Чи тэр хүн рүү ямар ч сэжиг төрүүлэхгүйгээр ойртож чадна. Ууттай мөнгийг автлаа түүнийг нам унттал хүлээ. Би мөнгийг аваад чамайг энэ хэрэгт хамаагүй гэдгээ нотлох хүртэл арлаас холхон байж байя.
Бодол болон сандал дээр суух бүсгүйг ажиглан зогсох Мирко бүсгүйг залинд нь хууртана гэж найдаж байжээ. Бүсгүй өндийн босоод
- Би үүнийг хийхгүй. Бас түүнээс холхон байхыг чамд санууллаа шүү гэж хэлээд шатаар уруудан арслангийн толгойтой талбай руу явлаа.
Мирко алтан зоосны тухай бодлоо толгойноосоо арчилж хаяхыг хичээв. Хэн нэгний тусламжгүй тэр ууттай мөнгийг хулгайлж чадахгүй. Арлаас харагдахгүй ззугтах ямар ч боломж байхгүй. Тэр дахиад шинэ хүүхнүүдтэй тааралдана гэсэн найдлага тээн цэцэрлэгээр зугаалж явсаар нэг цамхаг руу хөтөлсөн зам дээр гарч ирэв. Замын тэмдэг дээр тийшээ арлын ажилтны зөвшөөрөлтэй нэвтрэх ёстой гэсэн заалт бичсэн байсан ч Мирко замаа үргэлжлүүллээ. Хүмүүс инээлдэх дуулдав. Мирко цамхагийн онгорхой хаалгаар шагайвал нөгөө булиа эр хэдэн охидтой хөөцөлдөж байгаа харагдлаа. Ууттай мөнгө нь хэдэн омгойлгож орхисон дарсны торхны дэргэд газар хэвтэж харагдана.
- Та энд юу хийж явдаг билээ?
Ард нь ирж зогссон хамгаалагч эмэгтэйгээс тэр маш их цочив.
- Би эндээс дарстай торх авч болдог эсэхийг мэдэх гэсэн юм.
- Энд байгаа дарснуудыг арлын зүүн талд аваачиж худалддаг. Дарс авахыг хүссэн хүмүүс завиар тийшээ очиж худалдаж авдаг. Та үүнийг мэддэггүй юм уу?
Мирко толгой сэгсэрлээ.
- Усан үзмийг манай охидын хөлөөр няцлуулдаг юм хэмээн хамгаалагч нэмж хэлэв.
Дотор чанга чимээ гарлаа. Хамгаалагч
- Тэнд хүн байгаа юм уу? гэж асуусанд
- Нэг булчин шөрмөс болсон булиа эр хэдэн охидыг хөөж байгаа харагдсан гэж Мирко хариулав.
- Булиа байна уу үгүй юү, энэ хамаагүй. Энэ бол хориотой газар. Үүнийг охид сайн мэдэж байх ёстой. Би тэднийг эндээс гаргах хэрэгтэй. Удахгүй энэ торхтой дарснуудыг ирж авна.
Хамгаалагч бүсгүйг дотогшоо орох үед охид цамхагийн шатаар дээшээ гүйцгээлээ.
- Тэд юу хийснийг хараач гэж хамгаалагч онгойлгож орхисон хэдэн торх руу зааж хэлснээ тэдний араас шатаар өгсөв.
Мирко хормын төдий ч эргэлсэнгүй. Тэр ууттай мөнгийг авч нэг онгорхой торхонд хийгээд таглав. Ууттай мөнгө торхны ёроолд уналаа. Мирко торхны бөөрөн дээр хэрээс зураад цамхагаас гарав. Тэр арлаас аль болох хурдан зайлж, арлын зүүн хэсэгт очиж нөгөө торхтой дарсаа худалдаж авахыг хүсэж байлаа. Хийсэн ажилдаа бахархсан тэрбээр тэндээс хурдан холдлоо. Цамхагны тэндээс хүмүүс орилолдох сонсогдов. Уут алга болсон нь аль хэдийн илэрчээ. Мирко эргэн харвал хамгаалагч эмэгтэй өөр лүү нь зааж байгаа харагдав. Булиа залуу араас нь гүйхийг харсан Мирко юу ч мэдээгүй мэт гэмгүй царайлахаар шийдлээ.
Залууг ойртон ирэхэд тэр мөнгийг нуусандаа аль хэдийн харамсаж эхэллээ. Мирко гэмгүй царайлаад ашиггүй бололтой. Булиа эр түүнийг шууд барьж аваад хүчтэй сэгсчлээ.
- Миний дукатыг хаашаа хийснээ одоохон хэл. Эсвэл би чамайг ална!
Тэр Мирког нэг гараараа өргөж газраас хөндийрүүлэв.
- Энд юу болоод байна? Энэ Зу байлаа.

_________________
Sakura


Top
   
PostPosted: Jul.25.17 1:19 am 
Offline
Ахмад Гишvvн
Ахмад Гишvvн
User avatar

Joined: Jul.30.06 7:33 am
Posts: 571
Location: Holland
- Тэр миний дукатыг хулгайлчихлаа гэж залуу эр орилов.
- Тэр надад хамтарч хулгай хийе гэсэн. Гэвч би татгалзсан. Та наад хүнээ яахаа өөрөө шийд.
Зу эргэж ч харалгүй яваад өглөө.
- Тэр эмэгтэй худлаа ярьж байна. Би юу ч мэдэхгүй.
Залуу Мирког чулуудлаа. Тэр хөдөлж чадсангүй модны ёроолд бэмбэгнэн хэвтэнэ. Залуу түүнийг дахиад барьж аван өргөсөнд хийсэн хэргээ хүлээхээр шийдлээ. Хэрвээ тархи нь доргих ч юм уу эсвэл яс нь хугарчихвал тэр эрдэнэсээ хотоос гаргаж чадахгүй удаан хүлээх болно.
- Мөнгө хаана байгааг би хэлье.
Түүнийг доош нь газарт буулгалаа.
- Тоглоом хийх хэрэггүй шүү. Үгүй бол би хүзүүг чинь хугална хэмээн залуу эр хамраа сарталзуулан хэлэв.
Мирко залууд эргэлзэлгүй үнэнийг хэлэхээр шийджээ. Амьдралдаа анх удаа хулгай хийх үедээ баригдлаа. Тэр цамхаг руу буцаж очоод уут хийсэн торх руу заав. Залуу торхны тагийг мулт татан авлаа.
- Энэ чинь дарс байна.
- Ёроолд нь байгаа гэж Мирко хэллээ.
Залуу дарсыг өргөж хөмөртөл торхноос ууттай мөнгө унав. Хамгаалагч бүсгүй тэднийг зайнаас ажиглан харна. Тэр болж байгаа хэрэгт оролцохгүй байх тушаал авсан бололтой.
- Чамайг энэ дотор хийнэ! гэж залуу хэлснээ Мирког барьж аван хоосон торхонд хийгээд дээрээс нь дарлаа.
- Чи чинь галзуурчихсан юм уу? Би энэ дотор чинь бүтэж үхнэ гэж Мирко хэлэв.
- Үхнэ л биз гэж залуу хэлснээ торхыг таглаад дээрээс нь дүүрэн дарстай хэдэн торх давхарлаж тавилаа.
Миркогийн амьсгаа давчдаж эхэлсэнд
- Намайг эндээс гарга! хэмээн орилов.
Хэн ч хариу өгсөнгүй. Тэр чимээгүй болж анхааралтай чагнаж байтал түрдэг тэрэгний чимээ гарлаа.
- Та нар тэр хэрээсээр тэмдэглэснээс бусад бүх торхыг ачна шүү гэж хамгаалагч эмэгтэй хэлэх сонсогдов.

_________________
Sakura


Top
   
PostPosted: Jul.25.17 1:41 am 
Offline
Ахмад Гишvvн
Ахмад Гишvvн
User avatar

Joined: Jul.30.06 7:33 am
Posts: 571
Location: Holland
Дэргэд нь байсан торхнуудыг аваад явахыг Мирко сонсож байлаа. Тэр таг руу хүчтэй түлхтэл онгойчихов. Санаа амарсан тэрбээр амьсгалаа уртаар авлаа. Мирко торхноос мөлхөж гараад шууд гол хаалга руу очив. Хаалга цоожтой ажээ. Тэр хаалгыг нүдлээ. Торхтой дарс ачсан ачсан чиргүүлтэй тэрэг яваад өгчээ. Мирко харуулын цамхагийн шатаар гүйхээрээ гарлаа. Цонхоор хамгаалагч бүсгүй сууж буй харагдав.
- Намайг эндээс гарга! гэж тэр хашгирлаа.
Бүсгүй юу ч сонсоогүй мэт суухыг хараад Мирко цочирдон айдас нь хүрэв.
- Намайг гаргаач! гэж тэр дахиад хашгирвал
- Маргааш орой! гэж бүсгүй өөдөөс нь чанга ориллоо.
Санаа нь бага зэрэг амарсан Мирко гүн амьсгал авав. Цагдаад баригдаж байснаас нэг өдөр хоол ундгүй хоосон байсан нь дээр. Гэнэт зүүсэн сахиус нь маргааш ажиллахгүй гэдгийг тэр саналаа. Тэднийг хаалгаа онгойлгоход араас нь нөгөө том ноход хөөж таарна.
Мирко нилээн хол зогсож буй Зуг олж харлаа.

_________________
Sakura


Top
   
PostPosted: Jul.25.17 2:10 am 
Offline
Ахмад Гишvvн
Ахмад Гишvvн
User avatar

Joined: Jul.30.06 7:33 am
Posts: 571
Location: Holland
Мирко нилээн холхон зогсож буй Зуг олж хараад
- Надад туслаач! гэж хэлэв.
Зу хүнд байдалд орсон Мирко руу гар далласнаа орхиод явчихав. Тэр одоо ялагдаж болохгүй байлаа. Бас түүнд заавал биелүүлэх ёстой төлөвлөгөө бий. Ээж нь түүнийг хаачсныг мэдэхийг хүсэж байгаа. Тэр орой болохоос өмнө хоолны юм аваад гэртээ ирнэ гэж ээждээ амалсан. Ээжийнх нь санаа зовно. Түүнчлэн тэр чулуу иддэг амьтнаа ээжтэйгээ орхичихсон. Амьтны дээр асаалттай орхисон чийдэнг унтраачихвал бүх юм сүйрнэ. Түүнд одоо ээж нь өөрийг нь хориотой байх хорин дөрвөн цагийн турш дэмий юм битгий хийчихээсэй гэж найдах л үлджээ. Тэр тусмаа эрдэнэсээ хотоос мэдэгдэлгүй авч гарах мэргэн арга олчихсон байгаа үед. Зүүн эргээс найман дарстай торх худалдаж аваад дотор нь эрдэнэсээ хувааж хийнэ. Хяналт шалгалтынхан торхонд зөвхөн дарс байгаа гэж бодоод гадагшаа нэвтрүүлнэ. Энэ бол зуун хувийн найдвартай мэргэн төлөвлөгөө байлаа. Харин одоо тэр энэ арлаас арьсаа хуулуулчихалгүй бүтэн гарах хэрэгтэй. Бас түүний эзгүйд эх нь ухаангүй юм битгий хийчихээсэй.

_________________
Sakura


Top
   
PostPosted: Jul.25.17 3:05 am 
Offline
Асуулт Самбарын Хvндэт Харуул
User avatar

Joined: Sep.21.09 1:02 pm
Posts: 6308
Location: Энд
Ишш энэ Миркогийн шунал барагдахгүй юмаа. Маргааш арай гэж очсон чинь Болдер хамаг эрдэнэсийг нь идчихсэн бх вий дээ ккк.

Баярлалаа :wd: :wd:

_________________
:wink:


Top
   
PostPosted: Jul.25.17 3:28 am 
Offline
Ахмад Гишvvн
Ахмад Гишvvн
User avatar

Joined: Jul.30.06 7:33 am
Posts: 571
Location: Holland
Арван долоо

Лена сэрэнгүүтээ суниалаа. Хэдийгээр Элио түүнд бүх дэрээ өгсөн боловч тэр маш муу унтжээ, Тэр шөнөжин хар даржээ. Юу зүүдэлснээ Лена одоо санахгүй байсан ч зөвхөн маш их айснаа л санаж байв. Элио унтсаар. Тэр оройн хоолны мөнгө олохоор өчигдөр бүр орой болтол жуулчид зөөжээ. Тэдэнд бас өглөөний цай уух хүрэлцээтэй мөнгө үлдсэн. Дараа нь Эли о дахиад ажилдаа гарна. Лена чих тавин хотын төвийн бүх дэлгүүрээр оржээ. Аавыг нь нэг булиа эр барьж аван хотын даргад хүлээлгэж өгөөд шагналд нь амалсан мянган дукат авсан ажээ. Тэрнээс хойш аавд нь юу тохиолдсоныг хэн ч мэдэхгүй байлаа. Хотын гудамжинд хаа сайгүй эрэн сурвалжлах ажил өрнөж, харуулаас эхлээд жирийн иргэд хүртэл шаргал үстэй охин болгоныг барьж саатуулжээ.
Лена Элиог хажуу талаас нь нударч сэрээлээ. Хүү эвшээлгээд цаг руугаа харснаа
- Хоёулаа хотын төв рүү очиж өглөөний цай ууя. Дараа нь би ажлаа хийе. Чи нөгөө зураачийг хайна биз гэлээ.
Лена сахалтай сахалгүй бүх эрэгтэй хүмүүсийг анхааралтай ажиглаж харсан боловч хэн нь ч зураачтай адилгүй байжээ.
- Хотын төвд хайх нь дэмий юм шиг байна. Бид энэ дүүргийн гудамж, усан сувгуудын хавьцаа хайсан нь дээр.
- Энд хүмүүс мөр хайгчдыг тэвчдэггүй юм. Тэр бүү хэл харуулаас эхлээд нууц ажилтангууд хүртэл азгүйтэх тохиолдол гардаг. Хэрвээ тэд биднийг анзаарах л юм бол дор нь бариад авна.
- Гэхдээ би хотын төвийг аль хэдийн...
- Чи тэр хавиар зөвхөн холхиод байсан. Хулгайч чам шиг тэгж явна гэж үү?
Ленад хариу хэлэх тайлбар олдсонгүй. Тэр магадгүй бууж өгөхийг хүссэн ч юм бил үү.
- Надад туслаач.
Тэд хамтдаа хулдаасан бүтээлгээ бөрөнхийлөн хурааж дэрнүүдээ засаж тавилаа.
- Намайг хотын төв хүргээд өгөөч, хөөрхөн хүүхдүүд минь? Нэг эмгэн тэдэн рүү эелдэгхэн хараад зогсож байлаа.
- Өө, тэгэлгүй яахав гэж хэлснээ Элио бүрх малгайгаа өмсчихөөд эмгэнийг завинд суухад туслав. Лена завинаас буулаа.
- Би бяцxан найз охиныг чинь эндээс хөөж явуулмааргүй байна. Хүү минь, чи яагаад түүнийг хамт авч явж болохгүй гэж?
Лена Элио руу хартал хүү мөрөө хавчив. Охин буцаад завиндаа суулаа.

_________________
Sakura


Top
   
Display posts from previous:  Sort by  
Post new topic  Reply to topic  [ 209 posts ]  Go to page Previous 1 2 3 4 5 69 Next

All times are UTC+09:00


Who is online

Users browsing this forum: No registered users and 3 guests


You cannot post new topics in this forum
You cannot reply to topics in this forum
You cannot edit your posts in this forum
You cannot delete your posts in this forum
You cannot post attachments in this forum

Search for:
Jump to:  

Copyright Asuult.NET © 2000-2015.
Administrative Contact: Khundaga Khurelbaatar [hundaga@hotmail.com]
Tel: 1-888-303-4927, Fax: 1-888-406-2264.
Powered by phpBB © 2000-2015 phpBB Group. Powered by phpBB® Forum Software © phpBB Limited