#AsuultSambar :

МОНГОЛ УЛС МАНДАН БАДРАГ!
It is currently Dec.16.17 8:45 am

All times are UTC+09:00




Post new topic  Reply to topic  [ 209 posts ]  Go to page Previous 15 6 7 8 9 Next
Author Message
PostPosted: Aug.04.17 7:53 am 
Offline
Ахмад Гишvvн
Ахмад Гишvvн
User avatar

Joined: Jul.30.06 7:33 am
Posts: 570
Location: Holland
Одоо гуравхан бүлэг үлдсэн.

_________________
Sakura


Top
   
PostPosted: Aug.04.17 2:40 pm 
Offline
Асуулт Самбарын Хvндэт Харуул
User avatar

Joined: Sep.21.09 1:02 pm
Posts: 6308
Location: Энд
:bawling: :bawling: Элио хөөрхий мөнгөө өгвөл зүгээр орхино гэж бодсон бх даа.

Баярлалаа :wd: :wd:

_________________
:wink:


Top
   
PostPosted: Aug.04.17 7:37 pm 
Offline
Ахмад Гишvvн
Ахмад Гишvvн
User avatar

Joined: Jul.30.06 7:33 am
Posts: 570
Location: Holland
Хорин дөрөв

Мирко мухар гудамжтай усан сувгаар холбогддог зэргэлдээх гудамж руу орлоо. Мянган дукат их хүнд ажээ. Сэлүүр тулан алхах тэрбээр алгуурхан урагшилна. Тэр хүүхдүүдийн цогцсыг олдохоос өмнө хотоос гарч амжихгүй нь хэмээн айж байлаа. Түүнчлэн түүнийг дээрэмдэх аюул нүүрлэж байгаа. Сэлүүрээр биеэ хамгаалах нь огт хангалтгүй. Алхах тоолонд зооснууд хоорондоо харшилдан дуугарна. Эрэг дээр нэг хоосон завь харагдлаа. Бодвол эзэн нь баярт оролцохоор явсан бололтой. Миркод аз таарчээ. Тэр зангууны олсыг суллаж завинд суугаад сэлүүрдлээ. Гэнэт завины урд талд хяхтнах чимээ гарав. Мирко урагшаа тонгойж харлаа. Хяхтнах чимээ улам чанга сонсогдоно. Усанд нэг харх шиг амьтан хөдөлж харагдана. Тэр амьтан үсэрхэг мөчөө цээжин дээрээ зөрүүлэн хумьжээ. Мирко хутгаа шүүрч авлаа. Энэ нөгөө чулуу идэгч ажээ. Тэр завинд аль хэдийн нүх гаргаж амжжээ. Мирко завины хошуу руу дөхөж очвол амьтан үзэгдсэнгүй. Цоорхойгоор ус орж эхлэхэд Мирко хараал урсган завиа эрэг рүү сэлүүрдэв. Ард талд дахиад хяхтнах чимээ гарлаа. Түүнийг хошуу руу хүрч амжихаас өмнө амьтан алга болчихов. Ус хурдан дүүрч хүндэрсэн завь урагшлахаа больж далангийн ирмэгээс хоёр метрийн зайтай бүр таг зогсчихов. Мирко эрэг хүртэл сэлэхээс өөр аргагүй болжээ. Гэвч нөгөө амьтан өөрийг нь хэмлэхээр усанд хүлээж байгаа гэж бодсон тэрбээр хамаг хөлс нь цутгачихав. Тэр яаж өөрийг нь олсон юм бол? Ууттай мөнгөө орхивол аврагдах боломж арай их байсан ч Мирко ингэхийг хүссэнгүй. Тэр хутгаа амандаа зууж завины хошуун дээр очиж зогслоо. Гэвч шархтай хөлөн дээрээ удаан зогсож тэссэнгүй тэрбээр тэнцвэрээ алдан ус руу унав. Бүх бие нь хатгуулах мэт өвдлөө. Мирко уснаас толгойгоо цухуйлган харвал далан бараг гар сунгахын төдий зайтай харагдав. Тэр хэдхэн самардаж даланд хүрээд ууттай мөнгөө эрэг рүү чулуудлаа. Биеэ дээш нь татан эрэг дээр гарах гэтэл амьтан шархтай хөлөнд нь хурц шүдээ зоож яс махыг нь тасчив. Мирко ирмэгээс зуурсан гараа алдаж усанд уналаа. Хутга гарнаас нь мултран унажээ. Мирко амьсгалаа гүн аваад ус руу шумбалаа. Чулуу идэгч өөртэй нь адилхан агааргүй байж удаан тэсэж чадахгүй байх. Мирко усны ёроолыг тэмтэрсэн боловч хутгаа олсонгүй. Амьтан хөлийнх нь тавхайг хурц шүдээрээ тээрэм шиг хэмлэж байсан ч Мирко түүнээс салахыг оролдсоор байлаа. Тэр усны мандал дээр гарч ирэн тусламж дуудан орилох зуур амьтныг хамаг хүчээрээ цохив. Амьтанг чанга цохиулсан бололтой хөлийг нь тавилаа. Мирко эрэг рүү хурдан сэлж очин дээшээ гарах гэтэл үсэрхэг гар хүзүүгээр нь тэврэв. Мирко толгойгоо эргүүлтэл нүднийх нь өмнө Болдерын шүдээ ярзайлган том ангайсан ам харагдлаа.

_________________
Sakura


Top
   
PostPosted: Aug.04.17 8:57 pm 
Offline
Асуулт Самбарын Хvндэт Харуул
User avatar

Joined: Sep.21.09 1:02 pm
Posts: 6308
Location: Энд
Яаа Болдер ч бас аймар юм аа араатан төрхөө Миркод харуулж бна даа. Аргагүй л дээ чулуу ч өгөхгүй хэдэн өдөр гэрлийн доор байлгасан, дандаа муухай хандаж бсан гээл. Хөөрхий мэдрэмжтэй юмаа Ленаг хамгаалах гээд бж бсан ч юм шиг :l2: .

Баярлалаа :wd: :wd:

_________________
:wink:


Top
   
PostPosted: Aug.04.17 9:54 pm 
Offline
Ахмад Гишvvн
Ахмад Гишvvн
User avatar

Joined: Jul.30.06 7:33 am
Posts: 570
Location: Holland
Роберто таягаа тулан явсаар галерейн доор иржээ. Тэнд арай сийрэг, цөөхөн хүн байлаа. Тэр хөгжимчид байрласан тайзны араар орж, дарстай торхнууд ачсан чиргүүл рүү очтол тэнд нэг булиа эр хүч чадлаа гайхуулан торхнуудыг өргөж буй харагдав. Тэр хэдийгээр сайн хувцас өмссөн харагдах ч Роберто түүнийг шууд таньжээ.
- Би юм асууж болох уу?
Залуу Роберто руу эргэж хараад инээмсэглэн
- Нууц ажилтан байсныг чинь би мэдээгүй. Чи надад эд баялаг, аз хийморь авчирч өгсөн гэлээ.
- Чи надад тусалж чадах уу?
- Яаж?
- Миний охинд, Ленад аюул учраад байна. Би энэ таягтай хурдан явж чадахгүй байна.
- Би ойлголоо хэмээн хэлээд залуу Робертог мөрөн дээрээ өргөж тавиад
- Хаашаа явахаа хэл гэлээ.
- Чигээрээ яваарай.
Том чийрэг алхаатай залуу замд нь тааралдсан хүмүүсийг хоёр гараараа түлхэн зайлуулна. Робертод зэрлэг адуу унасан мэт санагдлаа. Залуугийн алхах тоолонд шохойдуулсан хөл нь хөндүүрлэн өвдөх хэдий ч тэр юу ч хэлсэнгүй. Тэр одоо цугласан олныг сайн харж байлаа.
- Тэнд зогсож байгаа эр лүү яв!
Залуу заасан зүгт тэр дороо хүрч нэг эрийг бариад авлаа.
- Яаж байна аа? хэмээн Элиогийн эцэг орилов.
- Элио аюулд ороод байна. Тэр завиа хаана тавьсныг чи мэдэх үү?
- Тэр надад өнөө шөнө гэртээ хонохгүй гэж хэлчихээд охинтой чинь хамт тэр гудамж руу эргээд явчихсан.
Роберто залууд тайлбарлах ч шаардлага гарсангүй, тэр заасан гудамжийг шууд чиглэн явлаа. Тэд усан оргилууртай жижиг талбайд хүрч ирэхэд Роберто эвдэрсэн усан санг танилаа.
- Тэр нарийн гудамж руу ор!
Энэ үнэхээр санамсаргүй тохиолдол байлаа. Хэрвээ Элиогийн эцэг зааж өгөөгүй бол тэр хэзээ ч наашаа зүглэхгүй байсан. Гудамжны цаад үзүүрт танил жижиг завь харагдана. Залуу Робертог буулгаад урагдсан хулдаасан бүтээлгийг хуулан авч хаяв. Доошоо суусан завины их биений дунд хавьцаа Лена, Элио хоёр хүзүүгээрээ татсан усан дотор сууж байлаа. Залуу завь руу шууд үсрэн орох гэтэл Роберто түүнийг хориглож амжив.
- Хэрвээ цчи ингэх юм бол завь живнэ. Чи хүүхдүүдийг нэг зэрэг дээш нь өргөөд сэлж чадахгүй.
- Тэгвэл яах ёстой юм бэ?
- Надад нэг санаа байна. Гэхдээ чи энэ сайхан хувцсаа тайлах хэрэгтэй. Түүнчлэн энэ суваг их гүнзгий байх гэж би санаа зовоод байна. Бас чиний чадал хүрэх эсэхэд би эргэлзээд байна.
Залуу Робертогийн хэлэх гэсэн санааг ойлгоод гутал хувцсаа тайлж ус руу оров. Тэгээд гүн амьсгаа авснаа усанд шумбан орлоо. Завь дээшээ өргөгдөхөд Роберто зангууны оосроос барьж аван хүчлэн татав. Залуу амьсгал авахаар усан дээр ил гарч ирлээ. Ирмэгээ хүртэл усаар дүүрсэн завь усны мандал дээр ердөө зангууныхаа оосроор тогтоно. Роберто завь руу бууж хүүхдүүдийн хүлээсийг тайлж эхэллээ. Гэнэт завь тэхий голоороо хуваагдчихав.
Залуу Робертог эхлээд уснаас гаргалаа. Дараа нь тэр хүүхдүүдийг барьж аван гаран дээрээ өргөв. Суваг гүнзгий ажээ. Залуугийн толгойгоо уснаас ил гарган амьсгал авахад хүүхдүүд усан доор орлоо. Тэр хүүхдүүдийг дахиад дээш нь өргөхөд Роберто тэднийг эрэг дээр гаргаж хүчирсэнгүй.
Залуу хүүхдүүдийг толгой дээрээ нэг өргөснөө дахин ус руу буулгаж байлаа. Роберто хүүхдүүдийг дээшээ гарч ирэх бүрт хүлээсний зангилааг тайлахыг оролдоно. Усанд норж, эрчилж чангарсан олс тайлахад маш хэцүү ажээ. Тэдний ард олон хүн гүйлдэх хөлийн чимээ гарлаа.
- Цугласан олны дээр чамайг хараад араас чинь дагасан юм гэж Федерико хэлээд
- Бид усан сангийн дэргэд буруу гудамж руу орчихжээ гэв.
Залуу Лена, Элио хоёрыг усны мандал дээр гаргаж ирэхэд харуулынхан хүүхдүүдийг барьж аван эрэг дээр татаж гаргалаа. Эрэг рүү авиран гарч ирсэн залуу хүлээсийг тайлахад туслалцав. Тэр зангилааг хурц шүдээрээ тас хазаад олсыг гараараа таслан хаялаа.
- Чи миний охин, Элио хоёрыг аварлаа гэж Робертог хэлэхэд
- Энэ тийм ч хэцүү байгаагүй гэж залуу хариулав.
- Танд маш их баярлалаа гэж хүүхдүүд зэрэг хэллээ. Залууг дээшээ өргөх тоолонд тэд зөвхөн хамраараа амьсгал авч байжээ. Хүүхдүүд хөл дээрээ бараг тогтож чадахгүй байсан учир харуулынхан тэднийг түшиж явах хэрэгтэй болов. Дэргэд нь хэдийн ирж зогссон залууг харсан Роберто
- Би одоо өөрөө явчихаж чадна гэхэд залуу
- Тэгж ярихгүй ээ. Би чамайг үүрч яваад бүр сурчихсан гээд түүнийг өргөн мөрөн дээрээ суулгалаа.
Тэднийг усан сангийн дэргэд явж байтал гэнэт холгүйхэн орилж бархирах дуу гарав .
- Энэ Болдер байна! гэж Ленаг орь дуу тавихад
- Мирко! хэмээн Федерико дуу алдлаа.
Бүгд орилох дуу гарсан зүг рүү хурдалцгаав.
- Тэнд нэг юм гялтганаад байна гэж Федерико хэллээ.
Элио заасан зүг рүү гүйж очоод алдсан ууттай мөнгөө олов.
- Тэнд нэг юм хөвж байна гэж Ленаг хэлэхэд
- Би аль хэдийн норчихсон гэж хэлээд залуу Робертог газарт буулгаад ус руу шумбалаа. Тэр хэдхэн самраад Ленагийн заасан газарт хүрсэн хойноо
- Үхсэн харх байна. Гэхдээ их том юм гэж хэлэв. Залуу хуруугаараа чичлэх гэтэл амьтан ус руу далд орлоо. Тэгснээ тэр нилээн зайтай усан дээр дахин ил гарч ирлээ. Лена далангийн ирмэг дагуу алхан нөгөө амьтны харалдаа очиж харснаа
- Энэ Болдер байна! гэж чанга орилоод
- Чи шилэн хүзүүнээс нь барьж авах хэрэгтэй гэлээ.
- Би яаж барьж авах юм бэ? Тэр чинь үхсэн загас аятай хэвлийгээ дээш нь харуулчихсан хөвж байна шүү дээ.
Залуу тавьсан асуултандаа өөрөө хариулт олсон мэт гүн амьсгал авч ус руу шумбаж орлоо. Тэр ойртож очоод Болдерыг нүд ирмэх зуур барьж авав. Болдер эсэргүүцэж тэмцэлдсэнгүй. Тэр магадгүй өөрийнх нь дууг таньсан эсвэл олсон шарх нь хүндэрсэн байх гэж Лена боджээ. Охин залуугаас Болдерыг авч толгойг нь илж чихнийх нь ард маажлаа. Тэр зогьсуулсангүй. Лена Болдерын цээжинд чихээ нааж чагнавал зүрх нь удаан цохилж байв. Зүрхнийх нь хэмнэл хэвийн эсэхийг охин мэдэж чадсангүй. Ямартай ч Болдер амьд байлаа.

_________________
Sakura


Top
   
PostPosted: Aug.04.17 10:48 pm 
Offline
Ахмад Гишvvн
Ахмад Гишvvн
User avatar

Joined: Jul.30.06 7:33 am
Posts: 570
Location: Holland
Бүгд хамтдаа ордон руу явцгаалаа. Федерико булиа залууд хандаж
- Чамд хуурай хувцас авчруулна гэж хэлээд
- Би бас чамтай ярилцмаар байна. Чам шиг ийм хүнийг албандаа авбал нэр төрийн хэрэг болно гэв.
- Би усан онгоцны буудалд ажилтай. Тэнд би сэтгэл хангалуун жаргалтай байдаг.
- Хэрвээ чамд хоёр дахин их цалин өгвөл яах бэ?
- Би мөнгөөр дутагдахгүй. Би дуртай учраас л ажил хийдэг.
Тэднийг ордонд хүрч ирэхэд хотын дарга тэдэнд юу тохиолдсоныг мэдэхийг хүслээ. Мирко хүүхдүүдийг алах гэж байсныг болон тэднийг хэрхэн аварсан талаар Федерико түүнд ярьж өгөв.
- Бид тэр луйварчинг хайх олохгүй юм уу? гэж хотын дарга асуулаа.
Тэгтэл Болдер огиулж бөөлжиж эхэллээ. Амнаас нь улаан өнгөтэй унжралдсан зүйл гарч харагдана.
- Миний бодлоор энэ амьтан буруу зүйл идчихсэн бололтой гэж Федерико хэллээ.
Бүгд Болдероос харцаа салган Федерико руу харснаа буцаад Болдерыг харав. Хотын дарга
- Чи арай... гэтэл Федерико
- Тийм ээ, би тэгж бодож байна гэлээ.
Гол танхимд Элио, Лена хоёр сурвалжлагч нарын тавьсан асуултанд хариулцгаажээ. Тэд Федерикогийн зааварласны дагуу ярилцлага өгчээ. Булиа эр ч гэсэн ярилцлага өгсөн байна. Шинэ хослол өмссөн тэрбээр хүүхдүүдийг толгой дээрээ хэрхэн өргөж байснаа харуулахад зангирсан булчунгууд нь овойж товойн харагдаж байлаа. Федерико ярилцлага бүрт хамт байж, бусдад анзаарагдалгүй тэдний яриаг засч залруулж байжээ.
- Аав хаачсан юм бол? хэмээн Лена Элиогоос асуулаа.
- Тэр талбай руу очиж үйлчлүүлэхээр явсан.
- Үйлчлүүлэх ээ?
- Тэр зөөгч эмэгтэйд дурлачихсан байна лээ гэж хэлээд Элио инээд алдсанаа
- Чи бас надаар үйлчлүүлмээр байна уу? гэлээ.
- Чи надад аль хэдийн таван өдрийн турш үйлчилсэн. Тийм болохоор одоо миний ээлж.
Лена өөрт нь оногдсон өрөө рүү хүүг дагуулж явлаа. Өрөөний үүдэнд ууттай алтан зоосыг хамгаалан зогсож байсан харуул тэднийг хараад инээмсэглэснээ дотогшоо орууллаа.
- Тэр биднийг үнсэлдэнэ гэж бодсон болов уу? гэж Элио асуув.
- Энэ тийм чухал гэж үү?
Өрөөний булангаас гиншигнэх мэт дуу гарлаа. Болдер тэнд тэргэнцэр дотор бүдэгхэн гэрлийн доор хэвтэж харагдана.
- Миний бодлоор тэр бас үнсүүлмээр байх шиг байна гэж Элио тоглоом хийв.
- Тэр хүлээх л хэрэгтэй болж дээ.
Лена Элиог тэврэн маш удаан үнслээ.
- Ямар санагдав?
- Юу?
- Би үнсэлдэж чадаж байна уу?
- Ямар байсныг би мартчихлаа. Намайг дахиад үнсэж болох уу?
Лена хүүг дахиад үнслээ. Яг тэр мөчид гадаа чих дүлийрэм нижигнэх чимээ гарлаа. Галт наадмын буудлага эхэлж агаарт өнгө өнгийн гэрэл солонгорон цацарч харагдана.

_________________
Sakura


Top
   
PostPosted: Aug.04.17 11:26 pm 
Offline
Асуулт Самбарын Хvндэт Харуул
User avatar

Joined: Sep.21.09 1:02 pm
Posts: 6308
Location: Энд
naran1962 wrote:
Лена Элиог тэврэн маш удаан үнслээ.
- Ямар санагдав?
- Юу?
- Би үнсэлдэж чадаж байна уу?
- Ямар байсныг би мартчихлаа. Намайг дахиад үнсэж болох уу?
Лена хүүг дахиад үнслээ.

:hihi: Зальтай хүү бх нь.

Баярлалаа :wd: :wd:

_________________
:wink:


Top
   
PostPosted: Aug.05.17 12:05 am 
Offline
Ахмад Гишvvн
Ахмад Гишvvн
User avatar

Joined: Jul.30.06 7:33 am
Posts: 570
Location: Holland
Хорин тав

Элио Ленагийн хөлийн хуруунаас татаж сэрээлээ.
- Босоорой, одоо арван нэгэн цаг болж байна.
Охин нойрмоглосон хэвээрээ өндийж суув. Тэр ингэж нам унталгүй их уджээ. Лена суниалаа. Тэргэнцэр дээр эрдэнэ шишийн хөөсөнцөр, талх, талхны хачир, сүү, жүржийн шүүс, бас сагс дүүрэн жимс тавьжээ.
- Үүнийг дөнгөж сая авчирсан гэж Элио хэлээд
- Би хотын даргын сонгуульд нэрээ дэвшүүлнэ. Тэгвэл би өглөө бүр ийм хоол иднэ гэлээ.
- Энэ чамд уйтгартай санагдахгүй гэж үү?
Булангаас хэхрэх чимээ гарлаа.
- Болдер шөнөжингөө хэхэрч, унгасан. Чи сонссон уу? гэж Элиог хэлэхэд Лена толгой сэгсрэв.
- Чи хурхирдаг юм байна лээ гэж хүү нэмж хэллээ.
- Би юү?
- Тоглосон юм.
- Болгоомжтой байхгүй бол би харуул дуудаж чамайг өрөөнөөс гаргана шүү.
- Тэгвэл би чамайг үнсэж чаддаггүй гэж харуулд хэлнэ.
- Чамайг дахиж хэзээ ч мартахааргүй үнсээд өгье л дөө.
Лена дэр авч Элиог цохиход хүү инээд алдан өрөөн дотуур зугтаж гүйлээ. Тэгснээ гэнэт эргэж Ленагаас дэрийг нь булаан авав. Лена
- Туслаарай! Туслаарай! хэмээн орилсоор хаалгаар гарч гүйхдээ хотын даргыг мөргөчихөв.
- Охин минь, яагаад орилсон юм бэ?
Лена хотын даргын бараа бологсод руу харснаа
- Уучлаарай гэж хэлчихээд өрөө рүүгээ ухасxийн гүйж орлоо.
- Одоо би аавтайгаа гэр лүүгээ буцах цаг болсон. Ээжийн санаа зовж байгаа.
- Чамайг би санана даа.
Элио руу харж байсан Лена харцаа бурууллаа. Тэд өглөөний цайгаа чимээ аниргүй идэж дуусгав.
- Надтай хамт шинэ завь худалдаж авахаар явах уу?
- Эхлээд ааваас асууя.
Тэд Робертогийн өрөө рүү очиж тогштол үсээ задгай тавьсан эмэгтэй хаалга онгойлголоо.
- Хэн бэ? гэж тэр эмэгтэй асуув.
Энэ хоолны газрын зөөгч эмэгтэй байлаа. Хормогч зүүгээгүй эмэгтэйг Лена бараг таньсангүй. Цочирдсон охин арагшаа нэг алхам ухарлаа.
- Би..., аав..., завь... гэж тэр ээрэн хэлэв.
- Лена чи юү? гэж өрөөн дотор хэлэх сонсогдлоо.
Аав нь дотуур өмдтэйгөө таягаа тулсаар хаалга руу хүрч ирэв.
- Шинэ завь сонгохдоо Ленатай явж болох уу? гэж Элио асуулаа.
- Болно гэж аав нь хэлээд
- Дараа нь чи биднийг анхны үйлчлүүлэгчээ болгож машин руу хүргэж өгөх үү?
- Тэгэлгүй яахав.
Завины үйлдвэр хүртэл Лена нэг ч үг дуугарсангүй. Тэр ээждээ аяллынхаа тухай ярихдаа мэдээж энэ талаар дурсахгүй. Эцэг нь хүүхэмсэг гэдгийг шууд анзаарсан боловч зургаахан өдрийн өмнө танилцаж, хэдхэн удаа үг сольсон эмэгтэйтэй шөнийг өнгөрөөсөн нь Ленагийн уурыг их хүргэжээ. Ээж нь эрчүүдтэй огт уулздаггүй.Эсвэл тэр мэдэгддэггүй байх.
- Эхлээд бид, дараа нь аав чинь гэж Элиог хэлэхэд Лена түүн рүү ширүүн харж
- Эдний хооронд том ялгаа бий. Аавын хийж байгаа зүйл, ...
- Бас юу гэж?
- Юу ч биш гэж охин уурсан хэллээ.

_________________
Sakura


Top
   
PostPosted: Aug.05.17 1:41 am 
Offline
Ахмад Гишvvн
Ахмад Гишvvн
User avatar

Joined: Jul.30.06 7:33 am
Posts: 570
Location: Holland
Талбай дээр арван зургаан завь зэрэгцүүлж тавьсан харагдана. Тэд хар өнгөтэй, бас бүгд арван нэгэн метрийн урттай ч чимэглэлүүд нь өөр ажээ. Зарим завины урд хошууны доод талыг хээ угалз гарган буджээ. Бас завь болгоны ард тал ялгаатай харагдана. Энгийн хийцтэй завинууд цулгай өнгөтэй. харин үнэтэй завинууд хээ угалз гаргасан төмөр хошуутай ажээ.
- Би гоёмсог хүрээнд дуртай гэж Элио хэллээ.
Лена хүүг тохойгоороо ёврон цээжээ тэвхийлгэн зогсоод
- Сонсоход таатай байна гэв.
Элио ичингүйрч нүүр нь улайлаа.
- Чамд аль нь гоё санагдаж байна?
- Тэр зэсэн бариултай урт завь гашуудлынх юм шиг австай адилхан харагдаж байна. Чи хэрвээ хил ягаан өнгөтэй дэрнүүд авч, нүүрээ цагаанаар будчихвал кинонд ч оролцож магадгүй.
- Тэр өргөн завинд ашигтай тал байна. Дээр нь борооноос хамгаалах кабин угсарч болно.
- Газраас ухаж гаргасан модны хожуул шиг харагдаж байна.
- Чи тэгж бодож байна уу?
- Үгүй.
Лена хүүгээр тоглоом тохуу хиймээр санагджээ. Тэр завь бүрээс өө сэв хайж Элиог мангартуулна. Лена дотроо өөртэйгөө маргалдан хөгжиж байлаа. Тэднийг сүүлчийн завины дэргэд зогсож байтал ард нь Элиогийн аавын дуу гарав.
- Аав, та энд юу хийж байгаа юм бэ?
- Би завь худалдаж авна.
- Ямар мөнгөөр?
Элио ууттай мөнгөө элгэндээ шахаж тэврэв.
- Айх хэрэггүй. Хотын дарга надад насан туршид минь уух юм өгнө гэсэн. Би харин сар бүр миний дансанд жаахан мөнгө хийгээч гэж гуйсан. Би тэр мөнгөөр завины төлбөрийг хийнэ.
Элио аавыгаа тэврэх гэтэл аав нь харин зайлсxийлээ.
- Би дарснаас бүр мөсөн татгалзана гэж амлахгүй. Гэхдээ би хичээх болно.
Одоо харин тэр Элиог хүзүүгээр нь тэврэхэд татгалзсангүй.
- Би байшин худалдаж авна гэж Элио хэллээ.
- Би чиний толгой дээр бүх ачааг маш удаан үүрүүллээ. Би арын дүүрэгтээ үлдэнэ.
- Та миний дэргэд амьдарч байрны хөлс төлж болно шүү дээ.
- Сүүлд тэгж магадгүй. Өөрийгөө хянаж чаддаг болохоороо. Би тогтворгүй хувирамтгай болохоор маргааш ч хамаагүй бодлоо өөрчилчихөж магадгүй.
Лена түүний хэлсэнд итгэхгүй байлаа. Түүнд Элиогийн аавын талаар хангалттай их муухай дурсамж байгаа. Элиогийн эцэг охин руу харлаа.
- Би чамаас шулуухан уучлалт гуйж зүрхлэхгүй байна. Намайг архи, шунал хоёр сохолчихсон байжээ.
лена толгой дохилоо. Гэвч охин түүнийг уучилж чадсангүй.
- Чи аль завийг сонгох бэ? гэж Элио асуулаа.
- Тэр зэсээр хийсэн чимэглэлтэйг.
- Тэд үйлдвэрийн эзэнтэй төлбөрөө хийлээ. Элио алтан зоосоор тооцоогоо хийв. Харин аав нь сар бүр төлбөрөө хийхээр болжээ.
- Хэдүүлээ завь худалдаж авсанаа тэмдэглэх үү?
Элио аав руугаа уурсан харлаа.
- Мэдээж би кола ууя л гэх гэсэн юм. Эсвэл жүржийн шүүс ч юм уу.
Тэр энэ үгнүүдийг амнаасаа огт унагааж байгаагүй мэт эв дүйгүй хэлэв. Бас энэ ундаанууд баяр тэмдэглэхэд тийм ч тохиромжтой биш гэж хэлэх мэт нүд нь хайхрамжгүй харагдана.
- Орой уулзъя гэж Элио хариуд нь хэлэв.
- Чамд явах ажил байгаа юм уу?
- Би Ленаг аавтай нь хамт хүргэж өгөх хэрэгтэй.
- За тэгвэл орой уулзацгаая. Би аль хэдийн хүнс худалдаад авчихсан, бас гэрээ цэвэрлэсэн.
Тэд хоёулхнаа үлдсэн хойно Лена Элиогийн гараас атгав.
- Аав чинь гэрээ хэдхэн цагийн дотор цэвэрлэж амжина гэж үү? Тэр их новшийг зайлуулахад бүтэн долоо хоногийн хугацаа орно. Түүнийг дукатанд чинь гараа дүрэхээс чи болгоомжлох хэрэгтэй. Энэ мөнгө зөвхөн чамд л хэрэгтэй.
- ЮУ хийхээ би өөрөө шийднэ гэж Элиог хэлэхэд уур нь хүрсэн Лена харцаа буруулаад
- Би нэг хүн дээр очих ёстой гэв.
- Би хамт явах уу?
- Үгүй.

_________________
Sakura


Top
   
PostPosted: Aug.05.17 2:59 am 
Offline
Асуулт Самбарын Хvндэт Харуул
User avatar

Joined: Sep.21.09 1:02 pm
Posts: 6308
Location: Энд
Нөгөө зургийг хэнийх гэдгийг хэлж өгсөн, сүлбээр зүү, малгай өгсөн эмэгтэй рүү бхаа. Элиогийн аавыг ухаарсанд :cheerleader: :cheerleader: :cheerleader: . Хүүхдүүд аав эсвэл ээжийнхээ хүүхэмсэг эсвэл иймэрхүү том хүний зан гаргахад эвгүй бдаг бх аа, тэдний нүдэнд бол халамжлагч, хүмүүжүүлэгч бдаг болохоор

Баярлалаа :wd: :wd:

_________________
:wink:


Top
   
PostPosted: Aug.05.17 3:08 am 
Offline
Ахмад Гишvvн
Ахмад Гишvvн
User avatar

Joined: Jul.30.06 7:33 am
Posts: 570
Location: Holland
mmiracle wrote:
Нөгөө зургийг хэнийх гэдгийг хэлж өгсөн, сүлбээр зүү, малгай өгсөн эмэгтэй рүү бхаа. Элиогийн аавыг ухаарсанд :cheerleader: :cheerleader: :cheerleader: . Хүүхдүүд аав эсвэл ээжийнхээ хүүхэмсэг эсвэл иймэрхүү том хүний зан гаргахад эвгүй бдаг бх аа, тэдний нүдэнд бол халамжлагч, хүмүүжүүлэгч бдаг болохоор

Баярлалаа :wd: :wd:

Таачихлаа. kkkkkkk

сүлбээр зүүг монголоор нэрлэж мэдэхгүй битүү зүү гэж оруулсан ш дээ. ккккк :frog: Орчуулах явцад заримдаа монгол үг орж ирэхгүй балрах юм аа. Энд хамгаалалттай зүү гэдэг.

_________________
Sakura


Last edited by naran1962 on Aug.05.17 5:05 am, edited 1 time in total.

Top
   
PostPosted: Aug.05.17 4:28 am 
Offline
Ахмад Гишvvн
Ахмад Гишvvн
User avatar

Joined: Jul.30.06 7:33 am
Posts: 570
Location: Holland
Лена тэндээс хурдан явлаа. Алтан Титэм хаалттай харагдсанд охин хонх дарав. Эмэгтэйн нойрмоглосон царай цонхоор цухуйлаа.
- Өө, Лена. Чи арай намайг өглөө бүр сэрээх юм биш биз?
Хэдэн хормын дараа тэр хаалгаа онгойлгов.
- Би буцаж ирнэ гэж амалснаа...
- Өвөө чинь надад бүгдийг хэлсэн.
- Тэр энд байсан юм уу?
- Тэр өчигдөр энд ирж хоол идэнгээ болсон явдлыг нэг бүрчлэн ярьж өгсөн. Өвөө чинь хэдхэн цагийн өмнө явчихсан. Би орондоо үлдсэн.
Эмэгтэй хэдийгээр махлаг биетэй ч эелдэг төрхтэй ажээ. Тэр дунд зэргийн настай л байх. Удахгүй түүний нэр өвөөтэй нь холбоо барьж болох хүмүүсийн нэрсийн жагсаалтанд орох биз.
- Тэгвэл би явъя даа. Аав маань намайг хүлээж байгаа.
Лена ордон руу буцаж явлаа. Өвөө яагаад салах ёс ч хийлгүй яваад өгдөг байна? Лена өвөөдөө хэдэн жилийн турш эрдэнэсийн чулуу, аяны тэмдэглэлээ явуулж байсанд нь талархахыг хүсэж байжээ. Өвөөгийнхөө ачаар тэр аавыгаа тойрон аялагч хэмээн бодож, байнга эзгүй байхад нь эмзэглэдэггүй байсан. Өвөө нь бас өөрийг нь аяллаар явахад хүргэсэн. Болдерыг хайрцганд хийж явуулсан нь түүний санаа байсан. Хэрвээ энэ бэлэг байгаагүй бол аав нь хэзээ ч машиндаа ухасxийн сууж охин руугаа яаран ирэхгүй байжээ
Ленаг өрөөндөө орж ирэхэд
- Чи хаана байсан юм бэ? гэж аав нь асуулаа. Тэр охиныхоо орон дээр сууж байв.
- Алтан Титэм зоогийн газрын эзэгтэй надад олон удаа тус болсон. Би түүнд бүх учрыг тайлбарлаж өгнө гэж амласан юм.
- Тэр ямархуу харагддаг юм бэ?
- Эзэгтэй аль хэдийн нууц амрагтай болчихсон байна лээ.
- Чамайг сэрэхээс өмнө би шинэ хувцас худалдаж авахаар явсан гэж аав нь Ленад учирласан маягтай хэлэв.
Лена хариу хэлсэнгүй. Замын хугаст тэр Федерикод баяртай гэж хэлээгүйгээ саналаа.
- Та Федерикотой уулзсан уу?
- Тэр хамгаалалтын албаны зөвлөлийг дахин зохион байгуулах гээд завгүй байсан. Би түүнтэй салах ёс хийж гар барилцсан. Тэнд бас нөгөө булиа эр явж харагдсан. Миний бодлоор тэр хамгаалагчийн албанд орохоор шийдсэн бололтой.
- Түүнийг хэн гэдэг юм бэ?
- Би нэрийг нь огт асууж байгаагүй юм байна.
Элиог завиа зогсоол дээр тулгаж тавихад Лена хүүд гараа өгч
- Баяртай гэж хэллээ.
- Аан за, баяртай.
- Та хоёр чинь яачихаа вэ? гэж Роберто асуулаа.
Лена хариу нэг ч үг хэлсэнгүй эргээд хүн олонтой талбайг өнгөрөн машины гараажийг чиглэн алхлаа. Охиноо араас нь гүйцэж ирсэн Роберто түүнд элдвийн асуулт тавьж шалгаасангүй.
- Энэ бол Федерикогийн бэлэг гэж хэлээд зогсоолын харуул тэдэнд төлбөр хийчихсэн каарт өглөө.
- Чи машин барина шүү гэж хэлээд Роберто зорчигчийн суудалд суув.
- Би одоохон эргээд ирнэ гэж хэлчихээд Лена гараажаас гүйн гарч усан зогсоол руу очлоо. Элио бандан сандал дээр сууж харагдана. Тэр охиныг буцаж ирнэ гэж найдсан ч байж магадгүй. Лена хүүг хүзүүдэн авч үнсэв. Дараа нь тэр эргэж ч харалгүй буцаад гарааж руу гүйж орлоо.
Лена жолооны ард суугаад
- Юу хийх ёстойг надад заагаад өг гэв.
Роберто конс хэрхэн ажилладаг болон хурдны арааг яаж солих талаар Ленад тайлбарлаж өглөө.

_________________
Sakura


Top
   
PostPosted: Aug.05.17 4:38 am 
Offline
Асуулт Самбарын Хvндэт Харуул
User avatar

Joined: Sep.21.09 1:02 pm
Posts: 6308
Location: Энд
:angel: Дуучихсан уу? Би өвөө, тэр эмэгтэй 2ыг жоохон ноотой гэж бодож бсан ч ийм хурдан амжуулах юм бодсонгүй хаха. Заримдаа энэ европчууд бас л элэн далангүй шүү тээ. Хүүхдийн номон дээр өвөө нь хот болгонд нууц амрагтайг дурьдаал, биеэ үнэлэгчдийн арлын тухай бичээд л. Өвөөтэйгөө уулзаагүй нь л гунигтай юм. Өвөө нь Болдерыг хаанаас олсон тухай, за ер нь тэгээд их юм ярих бсан шдээ. Бас Болдер Мирког идчихээд тэгж унгаж хэхрээд бсийн бх даа :razz:

Баярлалаа. :l2: :l2: Өө дахиад нэг бүлэг бгаа юм бна шд. Өвөөгийн нууцлагдмал байдал их анхаарал татаж бна аа.

_________________
:wink:


Top
   
PostPosted: Aug.05.17 5:11 am 
Offline
Ахмад Гишvvн
Ахмад Гишvvн
User avatar

Joined: Jul.30.06 7:33 am
Posts: 570
Location: Holland
mmiracle wrote:
:angel: Дуучихсан уу? Би өвөө, тэр эмэгтэй 2ыг жоохон ноотой гэж бодож бсан ч ийм хурдан амжуулах юм бодсонгүй хаха. Заримдаа энэ европчууд бас л элэн далангүй шүү тээ. Хүүхдийн номон дээр өвөө нь хот болгонд нууц амрагтайг дурьдаал, биеэ үнэлэгчдийн арлын тухай бичээд л. Өвөөтэйгөө уулзаагүй нь л гунигтай юм. Өвөө нь Болдерыг хаанаас олсон тухай, за ер нь тэгээд их юм ярих бсан шдээ. Бас Болдер Мирког идчихээд тэгж унгаж хэхрээд бсийн бх даа :razz:

Баярлалаа. :l2: :l2: Өө дахиад нэг бүлэг бгаа юм бна шд. Өвөөгийн нууцлагдмал байдал их анхаарал татаж бна аа.


сүлбээр зүүг монголоор нэрлэж мэдэхгүй битүү зүү гэж оруулсан ш дээ. ккккк Орчуулах явцад заримдаа монгол үг орж ирэхгүй балрах юм аа. Энд хамгаалалттай зүү гэдэг.

Өвөө, аав хоёр бол аймаар хүүхэмсэг. Ленад бас цус нь байх шиг байгаа юм. Элиог уруу татаад л... ккккк :frog: :frog:
Энэ бүлгийг дуусахаар дахиад нэг байгаа. 5 хуудас үлдсэн.

_________________
Sakura


Top
   
PostPosted: Aug.05.17 7:42 am 
Offline
Ахмад Гишvvн
Ахмад Гишvvн
User avatar

Joined: Jul.30.06 7:33 am
Posts: 570
Location: Holland
- Та нарт асуудал гараа юу? хэмээн зогсоолын харуул асуув.
- Та бидний машиныг гадаа гаргаад өгч чадах уу?
Харуул эхлээд Робертогийн хугархай хөл рүү, дараа нь Лена руу харлаа.
- Би бүгдийг ойлголоо гэж хэлээд тэр жолооны ард сууж машиныг гарах хаалганы дэргэд хүргэж өгөв. Харуул картыг аппаратанд шургуулахад хөндлөвч мод дээшээ сөхөгдлөө.
- Цагдаа нараас болгоомжлоорой. Бас зөрчил гаргаж болохгүй шүү гэж тэрбээр тэд нарт анхааруулав.
Лена жолооны ард сууж нэгдүгээр араагаа залгалаа. Машин урагшаа огцом ухасxийснээ мотор нь унтарчихав.
- Чи хөлөө консноос аажуухан авч хаазаа нэм гэж аав нь хэллээ.
Лена түлхүүрээ эргүүлэн дахиж оролдов. Тэр нэгдүгээр араагаа хоёр луу шилжүүлж булан тойрлоо.
- Анхаар! хэмээн Роберто орилов.
Лена цагдаагийн ажилтнаас зайлсxийж хаазаа нэмлээ. Машин ухасxийн давхина. Нилээн яваад Лена жуулчдын автобусны ард огцом тоормослосонд дугуйнууд чахарсан дуу гарган гулгав. Роберто урагшаа үсрэн урд талын цонхыг толгойгоороо бараг мөргөх шахаж, Болдер айсандаа гинших нь сонсогдлоо.
- Болгоомжтой, чи бүгдийг болгоомжтой хийх ёстой гэж аав нь хамгаалалтын бүсээ зүүх зуураа хэлэв.
Ленагийн гар салганан чичирч харагдана.
- Би чадахгүй нь ээ.
- Чи чадах ёстой.
Ленагийн зүрх дэлсэж байсан хэдий ч түлхүүрээ дахин эргүүлж араагаа залгалаа. Хурдны зам дээр гарсан хойно Ленад арай амархан болов. Араагаа байн байн солих хэрэггүй болохоор жолоогоо барьж явах нь дээр боллоо.
- Энэ юу вэ? гэж Лена асуугаад самбаран дээрх улаан гэрэл рүү заав.
- Шатахууны хэмжигчийн гэрэл. Бид шатахуун авах хэрэгтэй.
Лена эхний таарсан шатахуун түгээх станц дээр зогслоо. Аав нь шатахуун дүүргэж байх хооронд Лена дэлгүүрт оров. Охин аялалд анх гарсан өдөр өвдсөнөө санасан хэдий ч тэр тэсч чадсангүй кола, чипс, самар, вафль бас шоколад худалдаж авлаа.
- Хоёулаа хэхрэх үү? гэж Лена хэлэв.
Тэд лаазтай колагаа онгойлгон тэр дор нь уулаа. Роберто бүтэн зургаан секунд хэхэрч дахиад ялав. Хэдэн цаг жолоо бариад Ленагийн нойр хүрч эхэллээ. Роберто бүх цонхоо онгойлгон хүлээн авагчаа чанга дээр нь тавилаа. Хөгжмийн аялгуу Ленаг сэргээжээ. Аяллын үед тохиолдсон бүх адал явдлынхаа тухай бодох тэрбээр ганцxан долоо хоног биш харин бүтэн нэг жилээр хөгширчихсөн юм шиг санагдав.
- Би чамд нэг хадгаламжийн данс нээж нэг уут алтан зоосны мөнгийг хийнэ. Арван найм хүрэхээрээ чи мөнгөнөөсөө авч зарцуулж чадна . Чамайг мөнгө авч хэрэглэж байг гэж бодоод сар бүрийн хүүг өөр дансанд хийнэ гэж бодож байгаа. Хоёр дахь уутыг бид ээжид чинь бэлэг болгож өгнө. Тэртээ тэргүй Болдер дахиад гэр орон сүйтгэж магадгүй юм чинь гэр орноо засахад түүнд мөнгө хэрэг болж л таарна. Гурав дахь уутыг би өөртөө авна. Би өөрийн гэсэн байраа худалдан авч, хувийн ресторанаа нээнэ.
Аав нь өөрийнхөө төлөө юм хийнэ гэж хэлсэнд Лена илүү их баярлаж байлаа. Бас өөрт нь зориулж хадгаламжийн данс нээнэ гэж хэлсэнд түүний сэтгэл догдолжээ. Хэрвээ сар бүр мөнгөний хүүг авбал тэр шинэ дугуйнаас гадна бас өөр юм худалдаж авч чадна. Тэгээд арван найман нас хүрсэн үедээ өөрийнхөө мөнгөөр юу хийхээ шийднэ.
- Болдер өвчтэй хэвээрээ л байна уу? гэж тэр асуулаа.
Аав нь арын суудал дээр тавьсан хайрцгийг онгойлгож харaв.
- Тэр чулуунд огт хүрээгүй байна.
- Болдерыг үхэхгүй гэдэгт би итгэлтэй байна. Тэр сүүлийн хэдэн хоног биеэ хураачихаад чичрээд л байгаа.
- Болдерыг чийдэн хага хазсан гэж чи хэлж байсан. Тэр гэрэл нүдийг нь гэмтээчихсэн байх. Эсвэл толгой нь өвдөж байгаа ч байж магадгүй. Энэ амьтан өөрийгөө яаж мэдэрдэгийг бид мэдэхгүй.
Лена Болдерт илүү их анхаарал тавьж, асарч хамгаална гэж аль хэдийн шийджээ. Ганцхан ээж нь түүний шийдвэрийг зөвшөөрөх л дутуу байлаа.
- Биднийг яаж угтаж авах нь надад сонирхолтой санагдчихлаа гэж Ленаг хэлэхэд
- Би харин дахиад хоол хийж, угаалга хийхгүй гэж л найдаж байна хэмээн аав нь хэлэв.
- Эсвэл бетон зуурч, хана шавардах ч юм уу гэж охин нь нэмж хэлснээ
- Их урт хугацаа өнгөрсөн юм шиг санагдаж байна, тийм ээ? гэлээ.
- Замаа сайн хар, би дахиад нэг уут чипс задаллаа.
Лена хаазаа нэмж ачааны машиныг гүйцэж түрүүлэв.
- Чи арай удаан давхиж болдоггүй юм уу?
- Энэ зөвхөн хурдан давхиж л чадна гэж хэлээд Лена нүдээ ирмэлээ.
- Урдахаа хараач!

_________________
Sakura


Top
   
PostPosted: Aug.05.17 2:11 pm 
Offline
Асуулт Самбарын Хvндэт Харуул
User avatar

Joined: Sep.21.09 1:02 pm
Posts: 6308
Location: Энд
Өө би тухайн үед нь л сүлбээр зүү гэж ойлгоод л өнгөрч битүү зүү гэж бичснийг анзаараагүй бна ккк.

Ленагийн машинд хооллох зуршил яг би хаха. Роберто үнэн л хэлж бвал яахав дээ, бас л эвгүй гар бсан шдээ өмнө нь ккк.

Баярлалаа :wd: :wd:

_________________
:wink:


Top
   
PostPosted: Aug.05.17 6:16 pm 
Offline
Ахмад Гишvvн
Ахмад Гишvvн
User avatar

Joined: Jul.30.06 7:33 am
Posts: 570
Location: Holland
Хорин зургаа

- Чи хурд хэтрүүлээд дуранд өртчихлөө гэж Робертог хэлэхэд Лена
- Үгүй, энэ аянга байсан гэв.
Тэд Бельгид аль хэдийн ороод иржээ. Ширүүн бороо орж зуун метрийн цаадахь орчин харагдахгүй байлаа. Замын хучлага дээр том том усан шалбааг тогтжээ. Ачааны машинууд тогтоол усыг өндөрт цацруулсаар дайрч өнгөрнө.
- Ямар муухай цаг агаартай юм бэ. Ромд харин сайхан байгаа байх даа.
Лена хурдны замаас гарч давхисаар нэг замын гэрэлтүүлгийн доор очиж машинаа зогсоолоо. Тэр дулаан хөнжилдөө орж унтахыг маш их хүсэж байв. Ээж нь өрөөг нь дахиж өөрчлөөгүй гэдэгт тэр найдаж байлаа. Ханан дээрх зурагнуудыг дарж будсан нь түүнд их хүнд туссан билээ.
- Та ханан дээр туйлын цагаан баавгай зурах өртэй гэж Ленаг хэллээ.
- Би бүр мартчихсан байна.
Хэдэн хормын дараа Лена машинаа гэрийнхээ урд зогсоолоо. Гэрийнх нь хаалга хүчтэй дэлгэгдэн ээж нь таяг тулчихсан машинд ойртож ирэв.
- Лена!
Лена машинаас бууж ээжийгээ тэвэрлээ.
- Чи яагаад жолооны ард сууж байдаг билээ? Бас үсээ яачихсан юм бэ? Ээж нь машин руу бөхийж аавынх нь гипсдсэн хөлийг харлаа.
- Чи бас яачихаа вэ?
Эрдэнэсийн санг ухсан тухай мэдээ Бельги хүртэл тараагүйд Лена дотроо баяртай байлаа. Тэр Болдер ууттай мөнгөнүүдээ авч гэртээ оров.
- Та хоёр энэ амьтнаа аваад ирсэн юм уу? Наадахаа үүдний хонгилд үлдээ. Харин гэрэл асаахаа битгий мартчихаарай. Уутанд чинь юу жингэнэж дуугараад байгаа юм бэ?
Лена зочны өрөөнд ороод алтан зооснуудаа шалан дээр асгалаа. Мэл гайхсан ээж нь амаа таглан зогсжээ.
- Хүн бүрт нэг уут гэж Роберто хэлэв.
Лена болсон явдлыг ээждээ ярьж өглөө. Аяллын үед тохиолдсон адал явдлаа тоочих бүрт ээжийнх нь царай хувхай цайж харагдана.
- Итгэмээргүй! Аймшигтай! Санаанд оромгүй! Гайхалтай! Галзуурмаар юм!
Ээжийгээ дахиж харж чадахгүй болж ч магадгүй байснаа Лена одоо л ойлголоо.
- Би хөлөө эдгэртэл энд байж болох уу? гэж аав нь асуухад.
- Гурван долоо хоног уу? Энэ чиний рекорд болох нь дээ хэмээн ээж нь ёжлон хэллээ.
Одоо Элио юу хийж байгаа бол? хэмээн Лена бодов. Тэр намайг бодож байгаа болов уу?
Лена Элиод захиа бичиж, түүнийг гэртээ урихаар төлөвлөсөн ажээ.
- Чи юу бодоод байгаа юм бэ? гэж ээж нь асуулаа.
- Элиог гэж аав нь охиноосоо өрсөж хариулаад
- Лена...
Цонх тогших чимээ гарлаа. Лена эмээ өвөөгөө гэртээ оруулав.
- Тэд чамайг шоронд суулгана даа гэж эмээ нь чанга орилон хэлээд
- Кармен, чи цагдаагийн газар луу утасдсан уу? гэлээ.
- Ингэх хэрэггүй. Бид...
- Тэгвэл би өөрөө утасдана!

_________________
Sakura


Top
   
PostPosted: Aug.05.17 7:48 pm 
Offline
Асуулт Самбарын Хvндэт Харуул
User avatar

Joined: Sep.21.09 1:02 pm
Posts: 6308
Location: Энд
:haha: Энэ эмээ буруу ойлгоод явчихав уу яав :??:

Баярлалаа :wd: :wd: Өвөө дахиж дурьдагдах уу ккк

_________________
:wink:


Top
   
PostPosted: Aug.05.17 7:59 pm 
Offline
Ахмад Гишvvн
Ахмад Гишvvн
User avatar

Joined: Jul.30.06 7:33 am
Posts: 570
Location: Holland
Утасны харилцуур шүүрч аван дугаар оруулах гэж байсан эмээ нь алтан зооснуудыг хараад гар нь хөшчихөв.
- Энэ хаанаас гараад ирэв?
Лена дахиад аяллын үеэр тохиолдcон адал явдлаа тэдэнд ярьж өглөө. Энэ удаа ч гэсэн тэр зөөгч эмэгтэйгээс гадна Элиогийн тухай ярьсангүй.
- Бодлогогүй хэрэг! Уучлахын арга алга! Хэтэрхий том алдаа хийжээ! Хариуцлагагүй байдал! Чи түүнийг энд үлдээхгүй биз дээ?
- Би өөр яах ёстой юм бэ? Тэр хөлөө хугалчихсан.
- Тэр зочид буудалд байрлах хангалттай мөнгөтэй.
- Тэгж ярихгүй. Надад Робертотой тухтай ярилцах боломж огт байгаагүй. Алтыг гэртээ байлгамааргүй байна, харин банканд хүргэх хэрэгтэй. Бид эхлээд үүнийг хийнэ.
Ээж нь босож хүрмээ авахад Лена
- Би жолоо барих уу? гэж асуулаа.
Тэгтэл хаалганы хонх дуугарав. Үүдэн дээр дэгжин хувцасласан тавиад насны хатагтай зогсож байлаа. Тэр алтан ээмэг зүүж, шаргал үсээ хөвсийлгөн янзалжээ.
- Роберто энд байгаа юу? гэж асуухыг сонсоод аав нь биеэ хураахыг Лена харлаа.
- Өө, чи энд байсан байх нь ээ!
- Фортини эмээ юү? гэж Лена асуулаа.
- Сайн уу охин минь хэмээн Ромын эмээ нь хүйтнээр мэндлээд
- Би та нарыг олох гэж бараг дэлхийн талыг тойрлоо. Ромоос Венеци рүү, Венециэс наашаа.
- Та машинаараа ирсэн юм уу? хэмээн аав нь асуув.
- Онгоцоор. Буудлаас би наашаа хөлсний унаагаар ирлээ. Цаазын ялыг цуцлуулах гэж би бүх гэр бүлийнхнийгээ хөдөлгөсөн. Утсаар олон удаа холбоо барьж, мөнгөөр хахуульдаагүй бол хотын дарга та нарыг сул тавьж явуулахгүй байсан.
Эмээ нь ийм арга хэмжээ авсан гэдгийг Лена огт анзаараагүй. Хотын дарга эмээгийнх нь дарамтанд орчихсон байсан учраас Федерикогийн саналыг хүлээн зөвшөөрсөн гэж үү хэмээн Лена дотроо бодлоо. Хэрвээ тийм байсан бол хотын дарга үүнийг огт мэдэгдээгүй. Тэдний аялал бодож байснаас нь бүр ч илүү төвөгтэй байсан бололтой.
- Би мөнгө зээлэх хэрэгтэй болсон. Бидэнд тэр алтан зооснууд хэрэгтэй гэж Фортини эмээ хэллээ.
- Та оройн хоол хамт идэх үү? гэж ээж нь асуулаа.
Фортини эмээ толгойгоо ихэмсэгээр гэдийлгэн зочдын өрөөгөөр тойрч алхалснаа
- Хэдүүлээ ресторан руу явцгаая гэв.
Тэр эгэл жирийн харагдах гэрийг нь үл тоомсорлож байх шиг Ленад санагдлаа.
- Өнөө орой бид буцацгаана гэж тэр Робертод хандаж хэлэв.
- Би гипсээ автал энд байна. Дараа нь машинаараа харина.
- Тэгж ярихгүй. Өнөө шөнө бид чиний машинаар Ром руу буцна. Чи маргааш ажилдаа очих ёстой.
Аав нь Фортини эмээгийн хэлснийг эсэргүүцэж таарна xэмээн Ленаг бодож байтал тэр харин юу ч хэлсэнгүй. Ээж нь ч гэсэн дуугаа хураачихжээ.
Ресторанд байх үед Ленад ширээнд ганцаархнаа байгаа мэт сэтгэгдэл төрөв. Фортини эмээ зөвхөн аавтай нь яриа дэлгэж, харин ээж нь эмээ өвөөтэй нь ярилцана. Долоохон хоногийн өмнө тэр аавыгаа тойрон аялагч, бас аяллын тэмдэглэл бичдэг гэж хууртдаг байснаа санахад Ленад хачин санагдаж байв. Тэр гадарлаж байсан ч жинхэнэ үнэнийг олж мэдэхийг хүсдэггүй байсан байж магадгүй.
Амттан өгөх үеэр Лена
- Би сургууль дээрээ Болдерын тухай танилцуулга хийнэ гэлээ.
Хэн ч юу ч асуусангүй. Болдерыг сургууль дотор нэг шөнө үлдээсний дараа сургуулийн барилга нурж унахыг Лена нүдэндээ харах шиг болов.
Тэгтэл ээж нь
- Та нар үүдний хонгилын гэрлийг асаалттай орхисон биз дээ? гэж асуулаа.
Энэ асуулт бүх хүнийг хүчтэй сэгсрэх мэт цочирдууллаа. Тэд яаравчлан тооцоогоо хийв.
Тэднийг харанхуй байрны өмнө ирэхэд ээж нь хырдан орж гэрэл асаалаа. Хайрцаг хоосон байсан хэдий ч хана нүхэлж эвдэлсэн гэмээр ул мөр харагдсангүй.
- Гэрийг бүхэлд нь нэгж!
Лена шатаар өгсөж гарвал өрөөнийх нь хаалга онгорхой харагдав. Гэрлээ асаатал Болдер орон дээр нь биеэ хураачихсан хурхирч байх нь тэр. Шүүгээний тавиур дээр байсан эрдэнийн чулуунууд алга болжээ. Болдер ганцxан гэрэлтдэг чулууг хөндөөгүй орхижээ.
- Би Болдерыг олчихлоо гэж Лена чанга хэлээд
- Тэр эдгэчихсэн байна гэлээ.
- Энэ амьтан биднийг алах байх гэж ээж нь хэлэх сонсогдов.

_________________
Sakura


Top
   
PostPosted: Aug.05.17 8:12 pm 
Offline
Асуулт Самбарын Хvндэт Харуул
User avatar

Joined: Sep.21.09 1:02 pm
Posts: 6308
Location: Энд
Өө энэ Фортини эмээ үнэн яриад бна уу худал яриад бна уу? Хотын даргыг хахуульдсан бхад хотын дарга тэдэнд алтан зооснууд өгсөн юм бх даа?
Болдер хөөрхөн шдээ. Ханыг идээгүй харин идэж болох чулуунууд идсэн бна шд :l2: :wd:

Баярлалаа :cheerleader: :cheerleader:

_________________
:wink:


Top
   
PostPosted: Aug.05.17 8:33 pm 
Offline
Ахмад Гишvvн
Ахмад Гишvvн
User avatar

Joined: Jul.30.06 7:33 am
Posts: 570
Location: Holland
Үүдний дэргэд Фортини эмээ, аав хоёр нь зогсоно.
- Та нартай дахиж уулзсандаа баяртай байна гэж Фортини эмээ нүүрэндээ хуурмаг инээмсэглэл тодруулан хэлээд бүх хүнтэй ихэмсгээр гар барилаа.
- Би чамайг машиндаа хүлээж байя гэж тэр нэмж хэлээд гарч явав.
- Та эсэргүүцэх хэрэгтэй. Тэр таны мөнгийг авахыг хүсэж байгаа. Эмээ хотын даргыг дарамтласан нь тэнэг хэрэг байсан. Та хувийн ресторанаа нээж, бас...
- Юу хийхээ би өөрөө мэдье гэж аав нь хариуллаа.
Лена уурлаж харцаа буруулахад аав нь тонгойж чихэнд нь юм шивнэлээ. Лена хариуд нь инээмсэглэж харагдана.
- Болдерыг сайн харж байгаарай. Үүр барьж өгөхдөө дотор нь цахилгаан тасарсан үед хэрэглэх боломжтой цэнэглэдэг зайтай гэрэл байрлуулаарай хэмээн аав нь хэлэхэд ээж нь
- Бидэнд чиний зөвлөлгөө хэрэггүй гэлээ.
Аав нь тэр хоёрыг хурдан үнсчихээд эмээ өвөө хоёртой нь гар барив. Гадаа спорт машины мотор хүнгэнэх дуу сонсогдоно. Фортини эмээ хүлээж тэвчихгүй байгаа бололтой.
- Энэ Фортини яасан ч их зантай юм. Чамд тэгж санагдсангүй юу? гэж Ленагийн эмээ өвөөгөөс нь асуулаа.
- Хмм.
Спорт машин дугуйгаа чахруулсаар хөдлөхөд Лена гараа даллав. Гадаа харанхуй байсан тул аав нь хариу гар далласан эсэхийг тэр харж чадсангүй. Аав нь ирэх жил дахиад өөрийг нь сэмхэн ирж авна гэсэн амлалтандаа хүрнэ гэдэгт Лена итгэж байлаа. Харин тэд хаашаа аялахаа одоохондоо мэдэхгүй.


Төгсөв.

_________________
Sakura


Last edited by naran1962 on Aug.05.17 8:40 pm, edited 1 time in total.

Top
   
PostPosted: Aug.05.17 8:36 pm 
Offline
Ахмад Гишvvн
Ахмад Гишvvн
User avatar

Joined: Jul.30.06 7:33 am
Posts: 570
Location: Holland
Өсвөр насныхан болон залуучуудад зориулсан бага зэргийн уран сэтгэмжтэй номоо орчуулж дууслаа. Удахгүй дахин хянаж үзэх санаатай. Ном маань уншигчдад таалагдсан гэдэгт найдаж байна.
Өнөө орой Банкны эзний бэлбэсэн гэргий хэмээх богино тууж орчуулж эхэлнэ. ккккккк

_________________
Sakura


Top
   
PostPosted: Aug.05.17 11:48 pm 
Offline
Асуулт Самбарын Хvндэт Харуул
User avatar

Joined: Sep.21.09 1:02 pm
Posts: 6308
Location: Энд
Хөөх та ч гялалзуулах юм аа. Манай Крофт л ингээд намайг рефреш хийх болгонд шинэ бүлэг оруулж жаргаадаг бж билээ. Баярлалаа :l2: :l2: Дараагийн номыг тэсэн ядаж хүлээж байя.

Ээ Роберто нээрээ ээжээсээ их айх юмаа. Уул нь Лена ээж 2той нь эдгэтлээ бсан бол юу ч болоо билээ. Бас өвөө ямар нууцлагдмал юм бээ, хамаг хэргийг эхлүүлээд, дунд нь ор сураггүй бж бснаа ирж учрыг нь олж хужрыг нь тунгаачихаад буцаад алга болдог бна шд.

Манайд иймэрхүү өсвөр насны хүүхдүүдэд зориулсан ном сүүлийн үед бараг гараагүй санагддаг. Дээр үеийн орчуулгын сонгодог зохиолуудыг л уншихаас биш иймэрхүү хөнгөн үйл явдалтай мөртлөө хүмүүсийн ёс суртахуун, зан байдлыг харуулсан зохиолууд бараг бхгүй. Энэ номыг хэвлэгдээсэй гэж хүсч бна.

_________________
:wink:


Top
   
PostPosted: Aug.06.17 12:47 am 
Offline
Ахмад Гишvvн
Ахмад Гишvvн
User avatar

Joined: Jul.30.06 7:33 am
Posts: 570
Location: Holland
mmiracle wrote:
Хөөх та ч гялалзуулах юм аа. Манай Крофт л ингээд намайг рефреш хийх болгонд шинэ бүлэг оруулж жаргаадаг бж билээ. Баярлалаа :l2: :l2: Дараагийн номыг тэсэн ядаж хүлээж байя.

Ээ Роберто нээрээ ээжээсээ их айх юмаа. Уул нь Лена ээж 2той нь эдгэтлээ бсан бол юу ч болоо билээ. Бас өвөө ямар нууцлагдмал юм бээ, хамаг хэргийг эхлүүлээд, дунд нь ор сураггүй бж бснаа ирж учрыг нь олж хужрыг нь тунгаачихаад буцаад алга болдог бна шд.

Манайд иймэрхүү өсвөр насны хүүхдүүдэд зориулсан ном сүүлийн үед бараг гараагүй санагддаг. Дээр үеийн орчуулгын сонгодог зохиолуудыг л уншихаас биш иймэрхүү хөнгөн үйл явдалтай мөртлөө хүмүүсийн ёс суртахуун, зан байдлыг харуулсан зохиолууд бараг бхгүй. Энэ номыг хэвлэгдээсэй гэж хүсч бна.

Тэгвэл энэ насныханд зориулсан ном орчуулдаг юм бил үү. надад нилээд хэдэн ном байгаа.

_________________
Sakura


Top
   
PostPosted: Aug.08.17 10:53 am 
Offline
Нутаг Нугын Шvтээн Гишvvн
Нутаг Нугын Шvтээн Гишvvн
User avatar

Joined: Dec.25.11 10:56 pm
Posts: 758
Маш их баярлалааа, орчуулга найруулга гоё болохоор үнэхээр урамтай байлаа :cheerleader: :wd:

_________________
Төв


Top
   
PostPosted: Sep.02.17 6:42 pm 
Offline
Давамгайлагч Гишvvн
Давамгайлагч Гишvvн
User avatar

Joined: Feb.25.12 5:18 pm
Posts: 887
хөөрхөн зохиол байна. баярлаллаа


Top
   
Display posts from previous:  Sort by  
Post new topic  Reply to topic  [ 209 posts ]  Go to page Previous 15 6 7 8 9 Next

All times are UTC+09:00


Who is online

Users browsing this forum: No registered users and 6 guests


You cannot post new topics in this forum
You cannot reply to topics in this forum
You cannot edit your posts in this forum
You cannot delete your posts in this forum
You cannot post attachments in this forum

Search for:
Jump to:  

Copyright Asuult.NET © 2000-2015.
Administrative Contact: Khundaga Khurelbaatar [hundaga@hotmail.com]
Tel: 1-888-303-4927, Fax: 1-888-406-2264.
Powered by phpBB © 2000-2015 phpBB Group. Powered by phpBB® Forum Software © phpBB Limited