#AsuultSambar :

ASUULT.NET - МОНГОЛ УЛС МАНДАН БАДРАГ!
It is currently May.21.19 7:26 am

All times are UTC+09:00




Post new topic  Reply to topic  [ 144 posts ]  Go to page Previous 1 2 3 4 5 6 Next
Author Message
PostPosted: Jul.13.17 4:36 pm 
Offline
Давамгайлагч Гишvvн
Давамгайлагч Гишvvн
User avatar

Joined: Jul.30.06 7:33 am
Posts: 899
Location: Holland
16


- Чи биднийг түүний булшийг ух гэж хэлэх гээд байна уу?
Фостер Наижлыг тоглоом хийж байна гэж бодсон боловч тэр Наижлын очтон гялалзах харцнаас өөр зүйлийг олж харлаа. Тэр жинхэнээсээ хэлжээ.
- Хэн нэгний булшийг ухаж гаргах хичнээн хэцүү болохыг чи мэдэх үү? Маш сайн баримт нотолгоо, шалтгаан гаргаж байж л Дотоод хэргийн Яамнаас зөвшөөрөл гаргуулж чадна.
Наижл нүдээ гялалзуулсан хэвээр толгойгоо дохилоо.
- Ингэхэд чи тэндээс юу олно гэж бодоод байгаа юм бэ? Өөрт нь юу тохиолдсон болон бүр цаашлаад Наоми Бэкингэмд юу тохиолдох байсныг бичсэн захидал юу?
- Сайн мэдэхгүй байна. Гэхдээ гэрээслэлдээ өөрийг нь оршуулах үед нэг төмрөн хайрцгийг хамт булаарай гэж захисан байсан. Сара яагаад тэр зүйлийг булшиндаа авч орохыг хүссэн юм бол? Өөр хүмүүсийн гарт оруулахыг хүсээгүй учраас л ийм юмыг хийнэ биз дээ? Энэ зүйл биднийг Наоми Бэкингэм эсвэл эхийг нь алсан алуурчин руу шууд хөтлөөд аваачихгүй ч, ямар ч гэсэн дөхүүлж аваачих болно.
Фостер бодолхийлэн эрүүгээ илж суулаа. Асуудал улам төвөгтэй болж байна. Булшийг ухаж гаргана гэхээр галзуурсан гэдэг нь батлагдсан хүний хэлсэн үгнээс өөр нотлох баримт байхгүй. Гэрээслэлд хайрцагны талаар дурьдсан нь нэмэр болох ч Харрис үүнийг мөрдлөгийн ажилд тус болно гэж хэзээ ч хүлээн зөвшөөрөхгүй.
- Тэр хайрцгийг төмрөн байсан гэж гэрээслэлд бичсэн байсан уу? Наижл толгой дохилоо.
- Ойлгомжтой. Тэгэхээр доторхи нь гэмтээгүй байх талтай л юм байна. Хаана оршуулсныг нь чи мэдэх үү?
- Ийст Хамын оршуулгын газар. Булш байгаа газрыг би
олж чадна. Булшинд нууц зүйл байгаа гэж бодсоор байгаа Наижлын сэтгэл нь хөдөлсөндөө нүд нь гялалзаж харагдана. Энэ бүхэн удам судлаачид үнэхээр гайхалтай санагдаж байгааг Фостер харж байлаа. Хэрэв тэр булш ухаж гаргах үед дэргэд нь байвал тийм ч сайхан санагдахгүй л болов уу.
Фостер одоо юу хийхээ мэдэхээ байж уртаар санаа алдлаа.
- Энэ асуудлыг би шийдэж чадна гэж бодож байна. Хэрвээ зөвшөөрөл авчихвал чамайг надтай хамт тэнд байгаасай гэж хүсэж байна. Авсыг дээш нь гаргаад тэр дор нь буцааж хийнэ. Бид тэнд нилээн айхтар юм үзэж таарна.
Наижлын сэтгэл догдлол дарагдсан бололтой царай нь цонхийсон харагдана. Одоо чи ийм юм хийх нь тийм ч сэтгэл догдлуулмаар сайхан зүйл биш гэдгийг ойлгoсон биз гэж Фостер бодлоо.

Тэд машины урд талын цонхыг хүчтэй бөмбөрдөн орох аадар бороон дундуур Колчестэр лүү давхиж явлаа. Фостер Чэлмсфордын хамбын мэдэлд байдаг эдлэн газрын нарийн бичгийн дарга Кеннед Брэвистэй утсаар холбоо барьсны дараа тэр хэдийгээр хотоос нилээн зайтай амьдардаг ч цаг алдахыг хүссэнгүй, биечлэн очиж уулзахаар Наижлыг дагуулан явж байгаа ажээ. Брэвис бол Хатан хааны зөвлөхүүдийн нэг, сүм хийдийн учир битүүлэг хууль дүрэм нуршсан ихэрхэг зантай өмгөөлөгч хэдий ч Фостер түүнтэй уулзаж ярилцахаар зориг шулууджээ. Сүм хийдийнхний хүнд суртал цагдаагийн газрынхнаас долоон дор байдаг ч Фостер амралтын өдрүүдийг хий дэмий өнгөрөөх нь мөрдлөгийн ажилд ашиггүй гэдгийг мэдэж байв.
- Цагдаагийн газар энэ ажлыг хариуцаад явуулж болдоггүй юм уу? Яагаад заавал сүмийг оролцуулах ёстой юм бэ? гэж Наижл асуулаа.
- Энэ бол шашин шүтлэгтэй холбоотой асуудал учраас бидэнд тэдний тусламж хэрэгтэй. Яаралтай үед задлан шинжилгээний эмчээр зөвшөөрүүлсэн тохиолдолд цогцсыг дахин ухаж гаргах тийм ч хэцүү биш. Тэгж чадах байсан бол
бид үүнийг хийх л байсан гэж Фостер түүнд тайлбарлаж өгөв.
- Гэвч бид цогцсыг сонирхоогүй. Бидэнд авсанд хийсэн өөр зүйл хэрэгтэй байгаа учир цогцсыг ухаж гаргах биш, харин булш хөндөж онгойлгох зөвшөөрөл авах хэрэгтэй. Ийм асуудлыг сүм хийдийнхэн хариуцдаг бөгөөд Английн бүх сүм хийдийг одоо бидний очих газар мэдэлдээ байлгадаг гэж би бодож байна.
- Би үүнийг ёстой мэдээгүй. Чи урьд нь ийм юм хийж байсан уу? гэж Наижл асуулаа.
- Үгүй. Гэхдээ би үүнийг зохицуулж чадах хүмүүсийг мэднэ. Оршуулгын газар луу булш ухаж гаргах хүн илгээхийн тулд бид ингэх нь мөрдлөгийн ажилд маш чухал гэдгийг тэдэнд ойлгуулах хэрэгтэй. Фостер ийм хүсэлтэнд зөвшөөрөл авах нь хэдэн долоо хоногоор сунжрахгүй ч хэдхэн цагийн дотор шийдэгдэх хэрэг биш гэдгийг мэдэж байгаа учир биечлэн уулзвал асуудлыг хурдан шийдвэрлэнэ гэж найдаж байв.
Брэвис Колчестэрийн захад байдаг хөдөө газрын нэг харшид амьдардаг ажээ. Энэ харшид урьд нь өмнөх хамба лам амьдарч байжээ. Фостер харшийн өмнө зогсох урт саарал Ягуарыг бишрэн харсаар машинаа дэргэд нь тавилаа. Одоо борооны хүч суларч шиврэн орж байлаа. Орох хаалган дээр дугуй хэлбэртэй зэсэн цохиур өлгөсөн харагдана. Фостер цохиураар хаалгыг тогштол чанга цууриатсан чимээ гарав. Дэргэд нь зогсох Наижл сандарсан бололтой хөлөө сэлгэн дороо хавьчигнана.
- Санаа битгий зов гэж Фостер түүнийг тайвшруулаад
- Би ярилцана. Чи зөвхөн боловсролтой боловсон хүний байдал гарган, өгсөн цай болгоныг дуустал ууж, инээмсэглээд сууж байхад болно гэлээ. Барнес үсээ хойш нь илээд Фостер луу харан инээмсэглэх аядав.
Хаалга онгойж, нэхмэл хантаазтай, нүдний шилээ бараг хамрынхаа үзүүр дээр тохсон тавь гаран насны эр гарч ирлээ. Нөгөө эр тэднийг сониучирхан ажиглаад
- Мөрдөгч Фостер уу? гэж таамагласан бололтой асуув.
- Тийм ээ, би байна гэж Фостер хариулаад хүрз шиг том гараа сунгалаа.
- Та ноён Брэвис үү?
- Морилон орцгоо гэж нөгөө эр хэлээд дотогшоо зангалаа.
- Амралтын өдөр оройн цагаар шууд хүрч ирсэнд биднийг өршөөгөөрэй гэж Фостер хүлцэл өчив.
- Зүгээр ээ. Цаг агаар ч гэж авах юм алга. Би өөр юу хийнэ гэж? Тэд үүдний хонгилоор ноёнтны араас дагаж явсаар нэг том уулзалтын танхимд орлоо.
- Гэр бүлийнхэн маань гэртээ байхгүй, би эдлэн газартай холбоотой бичиг цаасны ажил хийгээд сууж байлаа.
Том буйдан дээр сууцгаасны дараа Фостер ноёнтонд Наижлыг цагдаагийн газрын мөрдлөгт тусалж байгаа хүн гэж танилцуулав.
- Ямар хэрэг мөрдөж байгаа юм бэ? Ямар чухал хэрэг гарсан болоод та нар гадаа ийм муухай цаг агаартай байхад хаа байсан хол Лондонгоос энэ хүртэл ирсэн тань надад сонин байна. Таныг утастсанаас хойш энэ талаар өөрөөсөө байн байн асууж суулаа.
- Та тэгээд учрыг нь олов уу? гэж Фостер инээмсэглэн асуув.
- Үгүй. Гэхдээ цагдаагийнхан ямар нэг булш ухахаас өөрөөр сүм хийдийн асуудлыг хэзээ ч сонирхож байгаагүй.
- Шууд таалаа шүү. Брэвисийн нүд нь сэргэж
- Би бүр яг ингэж бодсон юм аа гэж хэлснээ нөхцөл байдалд тохируулах мэт царайгаа хувьсхийлгэн духаа атируулав.
- Иймэрхүү асуудлыг шийдэхэд ямар дүрэм журам баримталдгийг та өөрөө сайн мэдэж байгаа биз дээ?
- Тийм ээ, тэгэлгүй яахав.
- Миний бодлоор энэ их яаралтай бололтой. Тиймгүйсэн бол та нар энд биечлэн хүрч ирэхгүй байсан.
- Энэ үнэхээр онцгой, яаралтай хэрэг байгаа юм. Ийст Хам оршуулгын газарт Синт Бэртхам сүмийн шавь байсан нэг эмэгтэйн булш байдаг. Мөрдлөгийн явцад бидний хэрэг илрүүлэхэд зохих түлхэц өгөх зүйл энэ булштай холбоотой гэсэн таамаглал бидэнд байна гэж Фостер цагдаагийн хэллэг ашиглан учрыг тайлбарлаад өөртөө бардамнах сэтгэл төрөв. Гэвч ноён Брэвисийн харцнаас энэ тайлбар хангалтгүй байна гэхийг тэр олж уншлаа.
- Мэдээж би бүгдийг тодорхой тайлбарлаж чадахгүй боловч алуурчныг барихад тусалж чадах зүйл тэр булшин дотор байгаа.
Брэвис илт сонирхсон бололтой хөмсгөө өргөхийг Фостер харлаа. Хэрэв Фостер хэргийг буруу тийш нь хазайлгачихгүй бол Брэвис утсаа авч хамтрагч нартайгаа ярьж зөвлөлдөх болно.
- Өө. Ийм тохиолдолд бид чадах чинээгээрээ та нарт туслах болно. Надад талийгаачийн баримт бичиг, бас энэ талаар мэдэж байгаа төрөл төрөгсдийн нэр хаяг хэрэгтэй.
- Тэр эмэгтэй 1913 онд нас барсан.
- Зүйтэй, тийм байдаг байж. Тэгсэн ч гэсэн булш бол гэр бүлийн өмчид тооцогддог. Үр хойч нь ямар хүмүүс болохыг бид мэдэх хэрэгтэй...
Фостер ноёнтон руу бөхийж ойртоод
- Яг энэ асуудалд тус болохоор миний найз удам судлаач энд ирээд байна. Бид бүх хүмүүсийг хайсан. Одоо нэг ч амьд төрөл садан байхгүй гэлээ.
Фостер ширээн доогуур Наижлын хөлөн дээр гишгэхийг Брэвис ажиглаж чадсангүй. Үг хэлэхээр зэхэж байсан Наижл цочсондоо хөмсгөө атируулан Фостер луу гайхан харснаа тэр дороо учрыг ухааран
- Тэр үнэн. Одоо нэг ч хүн... амьд үлдээгүй гэв. Фостер толгой дохисноо хөлөө зайлууллаа.
- Одоо бидэнд зөвхөн сүм хийдийн зөвшөөрөл хэрэгтэй байгааг та ойлгож байгаа биз дээ. Та зөвхөн булш ухаж гаргахыг даалгахад л болно. Бидэнд цогцсыг хөндөх шаардлага байхгүй. Бид авсыг онгойлгоод дотор нь юу байгааг л харна. Дараа нь авсыг буцааж хаагаад нүхэнд нь
эргүүлж хийнэ. Брэвис хэсэг дуугүй сууснаа
- Хэрвээ энэ мөрдлөгт ашигтай юм бол надад татгалзах юм алга. Гэхдээ би хийдийн бусад эрх баригч нарын зөвшөөрлийг авах ёстой. Үүний тулд надад хэд хэдэн бичиг баримт шаардагдана.
- Тэр тал дээр би санаа тавих болно. Энэ бол үнэхээр яаралтай хэрэг шүү.
- Тэгээд үүнийгээ хэзээ хийхийг хүсэж байгаа юм бэ?
- Маргааш болох уу?
- Ням гаригт уу? Төрсөн охин нь мансууруулагч хэрэглэж, бэлгийн харьцаанд орсноо хэлсэн мэт ноёнтон Фостерыг гайхан ширтлээ.
- Тэгж болохгүй. Даваа гаригт бол болж байна. Саббат өдөр (шашны амралтын өдөр) үүнийг хийж яасан ч болохгүй.
- Ойлгомжтой гэж Фостер хэлээд өндийн босож
- Ийм зүйлийг шөнө дунд хийсэн нь дээр байдаг юм. Тэгэхээр бид ням гаригт шөнийн арван хоёроос нэг минут өнгөрөхөд энэ ажлыг эхэлнэ гэлээ.

_________________
Sakura


Last edited by naran1962 on Mar.01.19 3:56 am, edited 1 time in total.

Top
   
PostPosted: Jul.13.17 8:24 pm 
Offline
Асуулт Самбарын Хvндэт Харуул
User avatar

Joined: Sep.21.09 1:02 pm
Posts: 6324
Location: Энд
Цусан өшөө бас их зэвүүн юм аа. Энэ бичлэгийн хэв маяг нь жоохон Дэн Браунтай адилхан ч юм шиг. Нэг тийм нууцлагдмал, гол дүр нь мэргэжлийн мөртлөө цагдаа биш жирийн хүн, үйл явдлууд нь өрнөл ихтэй болохоор тасралтгүй уншсаар бгаад дуусгалаа. Шашин бас их эвгүй зүйл бгаам шүү. Ялангуяа шашныг буруугаар тайлбарлах, гуйвуулж шинэ чиглэл үүсгэх тэгээд хүмүүсийг мунхруулах ч аймар юм аа.

Баярлалаа. Одоо энд орж бгаа нөгөө номыг чинь уншина аа.

_________________
:wink:


Top
   
PostPosted: Jul.13.17 11:17 pm 
Offline
Гишvvн
User avatar

Joined: Aug.25.03 11:36 am
Posts: 6484
Юутай ажилсаг хүн бэ. Биширмүй 8O.

_________________
:f01:


Top
   
PostPosted: Jul.13.17 11:24 pm 
Offline
Давамгайлагч Гишvvн
Давамгайлагч Гишvvн
User avatar

Joined: Jul.30.06 7:33 am
Posts: 899
Location: Holland
Лондон руу буцах замд Фостерт хоёр утасны дуудлага ирсний эхнийх нь Дэйв Алвин байлаа. Тэр хэргийн газрын тухай болон задлан шинжилгээний эмчийн дүгнэлтийг түүнд илгээсэн бөгөөд Фостер үүнийг Сузи Дансонд дамжуулж чадах боллоо. Алвин Мартин Стамид дайснууд байсан нь мэдээж, энэ хэрэг гэмт хэргийн ертөнцтэй холбоотой гэж итгэсэн хэвээрээ ажээ. Хоёр дахь дуудлага Хадераас иржээ. Фостер түүнд долоон жилийн өмнө Шинэ Зеланд руу нүүсэн Робинсоны дөрвөн хүний талаарх мэдээлэл олохыг даалгасан билээ.
Хоёр жилийн өмнө энэ гэр бүлийн гурван хүн гэр нь шатах үед амь үрэгдэж, ганцxан есөн настай охин Луйза Робинсон амьд үлджээ. Хадер тэр охины нэрийг Наижлын гаргаж өгсөн нэрсийн жагсаалтанд байсныг санажээ. Мөрдөлтийн дараа уг хэргийг гэнэтийн осол байсан гэсэн дүгнэлт гаргасан ажээ. Тэндэхийн цагдаагийн газар хавтаст хэргийг
факсаар илгээсэн байна.
Фостер үүнд эргэлзэж байлаа. Охин гэртээ байсан мөртлөө хэдхэн шалбархайтай байжээ. Тэр үед охиныг нэг тийшээ аваачжээ. Одоогоор Луйза Робинсон, Речил Стами, хаа нэгтээ байгаа Антони Чапман бас Гэри Стами нар энэ удмынхны амьд үлдсэн сүүлчийн хүмүүс байлаа. Тэр гэнэт шоронд сууж байгаа Дэвид Стамиг саналаа. Түүнийг бас хамгаалах хэрэгтэй юм болов уу? гэж бодсоноо дөрвөн ханан дунд хашигдсан тэр үүнээс илүү хамгаалалтанд байна гэж байхгүй гэж Фостер дотроо дүгнэв.
Фостер Наижлыг байрных нь дэргэд буулгаад гэртээ ирэхэд хэдийн харанхуй болсон байлаа. Фостер хаалгаа онгойлгоод гал тогоо руугаа шууд алхав. Тэр дарс хундагалж аваад хөргөгчинд идчихмээр зүйл байгаа эсэхийг харлаа. Олигтой юм олж хараагүй Фостер дарсаа уухаар шийдээд зочны өрөөндөө орон гэрлээ асаав.
Гэнэт тэр гараа хүрэмнийхээ халаасанд лав гэгч нь шургуулаад буйдан дээр цэв цэх суусан Гэри Стамийг гэнэт хараад маш их цочлоо. Түүнд зүрхнийхээ дэлсээг намтгаж тайвшрах хугацаа хэрэгтэй болов.
- Чи зугтаж чадаагүй бололтой, тийм үү? гэж Фостер Гэригээс асуугаад халаалт руу очиж шалгавал хүйтэн байв. Новшийн халаагуур гэж тэр амандаа бувтналаа. Гэри хариу өгсөнгүй, бүр нүдээ ч цавчсангүй. Фостер буйдан сандал дээр суугаад хүүг нүднийхээ булангаар ажигласаар байлаа.
- Сонсооч. Би цэвэр сонирхлын үүднээс, уур уцаар бололгүй асууж байгаа юм шүү. Чи энд яаж орж ирж чадсан юм бэ?
Гэри мөрөө хавчсанаа
- Чи энд хамгаалалт сайтай гэсэн. Тэгэхээр энэ чинь худлаа болж таарлаа. Би гал тогооны цонхоор орж ирсэн. Тэр чинь цоожгүй онгорхой байна лээ.
- Би чамайг ажилд авах хэрэгтэй юм байна. Тэгвэл чи хүмүүст гэр орных нь хамгаалалт муутай, сул талыг харуулж чадах юм шиг байна. Чи тэгээд өдөржин хаагуур явж
байгаад ирэв?
- Хаа сайгүй.
- Чи яагаад буцаад ирсэн юм бэ? Гэри мөрөө дахин хавчаад
- Бүү мэд. Ер нь надад очих газар байгаагүй, дээр нь би маш их даарсан. Ямар нэг өөр юм болсон гэсэн бодол Фостерт төрлөө.
- Намайг хүн дагаад байх шиг надад санагдсан.
- Юу гэнэ ээ? Тэр дагаж байсан хүнийг чи харсан юм уу? Хүү толгой сэгсрээд
- Гэхдээ би үүнийг мэдэрсэн гэв. Фостер толгой дохиод
- Явган уу? машинтай юу? гэж асуулаа.
- Мэдэх юм алга. Намайг ямар нэг хүн ажиглаад байх шиг надад санагдсан. Хий юм бодсон байлгүй гэж Фостер бодсон ч Гэри мэтийн бяцxан хулгайч дагаж мөрдөх, ялангуяа цагдаад мөрдөгдөх гэж юу болохыг сайн мэдэх тул энэ дэмий хоосон юм биш ч байж магадгүй гэж бодлоо.
- Чамайг энд хүртэл дагасан гэж чи бодож байна уу? Гэри хамраа маажлаа.
- Мэдэхгүй. Гэхдээ би тэгж бодохгүй байна. Би Лондонгоос гардаг галт тэргэнд сууж, дараа нь буугаад өөр галт тэргэнд суусан. Ийшээ ирэх замын ихэнхийг би явган туулсан ч хэд хэдэн удаа автобус, метро сэлгэж суусан. Миний бодлоор хэн ч намайг гүйцэж дагаж чадаагүй.
- Маш сайн байна. Чи энд аюулгүй байх болно. Би үүнийг чамд амалж чадна гэж Фостер хэлээд ярианы сэдвийг өөрчилж
- Чи юм идсэн үү? гэж асуусан ч Гэригийн царайг харахад тодорхой байлаа.
- Үгүй. Өлссөнөөсөө болоод бараг үхэх гэж байна. Хөргөгчинд чинь юу ч байхгүй байна лээ.
- Тэгвэл хоёулаа хоол захиалах уу? гэвэл Гэри баярлан толгой дохилоо.
- Юу идмээр байна? Энэтхэг хоол уу? Пицца юу? Гэри
хоёр дахид нь толгойгоо хурдан дохилоо.
- Ямар пицца идэх вэ?
- Хавай.
- Хан боргоцойтой юу? Фостер дургүйцсэндээ хамраа шантайлгав. Тэр өөрөө жимстэй пиццанд үнэн голоосоо дургүй ажээ. Гэвч зочломтгой байх үүднээс тэр үүдний хонгилд орж утсаар хоолны захиалга өглөө.
Фостерыг өрөөнд буцан орж ирвэл Гэри зурагт хэдийн асаачихсан хөл бөмбөгийн тэмцээн үзэж суув.
- Чамд спортын бүх суваг байдаг юм байна гэж тэр баяртайгаар хэллээ.
- Тийм ээ. Яагаад гэдгийг бурхан л мэдэх байх. Үнэнийг хэлэхэд би хөл бөмбөгөнд дургүй. Тэд мөнгө ихтэй болох тусам янгууч хатагтай нар шиг баашилж байдаг. Урьд нь энэ чинь хүрэлцэж шүргэлцэж болдог тоглоом байсан. Чи ямар багийг дэмждэг вэ?
- Чэлси.
- Чамайг Эссексийнх болохоор Хаммерсийг дэмждэг гэж би бодсон юмсан. Гэри уруулаа байдгаар нь ярвайлгаж
- Харин ч үгүй шүү. Тэд нар чинь нэг муу жулдрайнууд гэлээ. Фостер толгой сэгсрэв.
- Хараач хөөе. Фэнүүд хүртэл өөрчлөгджээ. Хүмүүс одоо нутгийнхаа багийг биш харин сайн багийг дэмждэг болчихжээ.
Гэри мөрөө хавчаад
- Чэлсигийн баг намайг дэмжихээр дасгалжуулж байсан.
- Тэд чамайг дасгалжуулдаг байсан гэнэ ээ? Нээрэн гэж үү? Хэзээ?
- Тэр үед би наймтай байсан. Бямба гаригийн өглөө бүр Леони намайг Гэйтвэйгийн хөл бөмбөгийн клуб руу автобусаар хүргэж өгдөг байсан. Тэнд маш олон хөл бөмбөгийн талбай байдаг. Бас авьяастай хүүхдүүдийг дэмждэг хүмүүс ирж биднийг хардаг байсан. Тэдний нэг миний ээжтэй ярилцмаар байна гэсэн. Тэр хүн Чэлсигийнх байсан. Би дасгалжуулалтанд явдаг байсан ч ээж нас барж, Леони зугтаад явчихсан болохоор би дахиж яваагүй. Дараа нь тэд надад муу юм тохиолдсоныг дуулаад намайг дахиж дэмжихээ больсон. Нэг хэсэг би Гэйтвэй рүү хөл бөмбөг тоглохоор явдаг байсан ч тийшээ очоогүй удаж байна.
- Яагаад яваагүй юм бэ? Хүү мөрөө дахин хавчсанаа
- Өчнөөн юм болсон гэдгийг чи мэдэж байгаа. Бас байнга энд тэнд шилжиж очдог байсан.
- Чи дахиад хөл бөмбөг тоглохсон гэж хүсдэг үү?
- Тийм ээ гэж хүү их нухацтай хариулаад
- Би хөл бөмбөгт хайртай. Энэ бол миний чаддаг ганц сайн зүйл маань байгаа юм.
- Чи яг хаана нь тоглодог юм бэ?
- Би олон тэмцээнд оролцож байгаагүй ч дандаа голын тоглогчоор тоглодог байсан.
Фостер толгой сэгсэрлээ. Хэрвээ тэд энэ хүүг гудамжинд хаялгүй хөл бөмбөгийн талбай дээр байлгасан бол тэр ингэж хулгай хийж явахгүй байсан.
- Чи дахиад тоглох хэрэгтэй. Чи их сайн юм шиг байна. Энэ сайхан авьяасаа үрэн таран хийж байгаа чинь их харамсалтай байна. Гэри хариулсангүй. Зурагтаар хөөрч догдолсон тайлбарлагч тоглолтын нэг эгзэгтэй мөчийг тайлбарлаж байлаа. Тоглолтын удаашруулсан давталтыг тэр хоёр хамтдаа үзэв. Эсрэг талын тоглогчийг дайран ирэхэд хамгаалагч урагш үсрэн агаарт хөөрөхийг харсан Гэри
- Янзын гоё үсэрлээ гэж хэлэв.
- Тэр үнэхээр сайн юм гэж Фостер хүлээн зөвшөөрлөө. Тэд тоглолтыг дуустал хамт үзэв. Хоёр баг тэнцүү оноотой тоглолтыг өндөрлүүллээ. Пицца ч ирж Гэри урьдын адил хоолоо ховдоглон үмхэлж эхлэв. Фостер үдийн хоолны үеэр Барнестай хамт хамбургер идсэн учир хоолны дараа ходоодны эм уухаар шийдлээ. Тэгсэн ч дарснаасаа татгалзаж чадсангүй. Гэри зурагтын удирдлагаар санаанд нь таарах нэвтрүүлэг олохоор дэлгэцэн дээр жагсаалтыг жирэлзүүлэн хайж байлаа. Хүү дулаацсан бололтой гадуур хүрмээ тайлжээ. Фостер хүүгийн дэргэд очиж суулаа. Гэри өөрийг нь ажиглаад байгааг мэдэрсэн бололтой.
- Эгч надтай холбоо барихыг оролдсон.
- Леони юу? Гэри толгой дохилоо.
- Хэзээ?
- Тэр зугтсанаас хойш бараг жилийн дараа. Фостерт хардах сэтгэл төрж, арай худлаа байлгүй дээ гэж бодов.
- Тэгэхэд чи асрагч эцэг эхийнхээ гэрт байсан биз дээ?
- Тийм ээ.
- Тэр чамтай яаж холбоо барьсан юм бэ?
- Эгч надад захиа явуулсан.
- Захиаг хаашаа илгээхээ тэр яаж мэдсэн юм бол?
- Тэр захиаг Гэйтвэйгийн хөл бөмбөгийн клуб руу илгээсэн байсан. Намайг олж болох ганц газар бол тэр байсан юм. Захиаг би нэг бямба гаригийн өглөө дасгалжуулагчаасаа авсан.
- Захианд юу гэж бичсэн байсан бэ?
Гэри хүрэмнийхээ халааснаас будаг нь нүүж халтартсан дугтуй гаргаж ирэн
- Болгоомжтой үзээрэй. Энэ бараг салж унах гэж байгаа гээд Фостерт өглөө. Фостер дугтуйн дээр Гэри Стами, Гэйтвэй хөл бөмбөгийн клуб, Баркинг, Эссекс гэж хаягласныг харав. Шуудангийн марк, код тэмдэг харагдсангүй. Эна захиа эзэндээ иртэл хэр их удсан бол гэж Фостер дотроо бодлоо. Дугтуйны буланд нэг тэмдэг наалттай байсан бололтой харагдав.
- Энд нэг наадаг тэмдэг байсан уу? Агаарын шуудангийнх байсан уу?
- Юу байсныг сайн мэдэхгүй. Гэхдээ нэг юм наасан байсан нь хуураад уначихсан. Шуудангийн марк ч мөн адил.
- Ямар шуудангийн марк байсныг санаж байна уу? Хатан хааны хөрөгтэй байсан уу? Гэри толгой сэгсэрлээ.
- Хатан хааных биш. Уулны зураг байсан. Бас жаргаж
байгаа нар байсан бил үү дээ? Сонссон зүйлдээ итгэж ч чадахгүй байсан Фостер дугтуйг нээн захиаг гаргаж ирэв. Захиаг олон удаа нээж нугалж байснаас нугалаасаараа бараг тасарч урагдан, Гэригийн хурууных бололтой энд тэндгүй халтар толбо болжээ. Захиаг хоёр жил хадгалсан гэхэд харин ч гайгүй харагдаж байв.
Фостер захиаг болгоомжтой тэнийлгэлээ. Арван хэдтэй өсвөр насны охины бичиг гэдэг нь илт байлаа. Том үсгээр хол хол бичиж, "й" үсэгний дээрх тэмдгийг том дугуй хэлбэртэй цэгээр тэмдэглэжээ. Гэри ичсэндээ хэрхэхээ мэдэхгүй байгаа бололтой
- Чи захиаг надад уншаад өгч болох уу? гэлээ.
- Юу? Чи захиаг нэг ч удаа ... Фостер хүүгийн хэлснийг ухаарах хүртэл хэдэн хором өнгөрөв.
- Чи уншиж чаддаггүй юм уу? Гэр толгойгоо хүчтэй сэгсэрлээ.
- Чи тэгээд үүнийг уншаад өгөөч гэж хэнээс ч асуугаагүй гэж үү? Фостер итгэж чадахгүй байгаагаа нуухыг оролдож байв.
- Үгүй. Би захианд нууц байгааг мэднэ. Захиаг эгчээс ирсэн гэдгийг түүний нэр бичгийн хэлбэрээр таньсан. Би хэд хэдэн үгийг уншиж чадна. Гэхдээ би бүгдийг нь уншиж чадаагүй. Хөөрхий хүү захиаг бүтэн хоёр жил хадгалж явжээ. Харж байгаагаас эгч нь юу гэж бичсэнийг хүү ойлгоогүй ч захиаг хэдэн зуун удаа өврөөсөө гарган үзэж байжээ.
- Болж байна гэж Фостер хэлэхдээ захиаг дуудаж уншихдаа хүүд ойлгомжтой болгохын тулд өгүүлбэрт орсон үгийн дараалалд сайн анхаарах хэрэгтэй юм байна гэж бодлоо.

Хайрт Гэри,
Чамайг сайн байгаа, бас энэ захиаг хүлээж авсан гэдэгт би найдаж байна. Чиний очих дуртай ганцxан газар гэдгийг мэддэг болохоор захиаг би хөл бөмбөгийн клуб руу илгээсэн юм. Би чамайг клуб руу явсаар байгаа гэдэгт
найдаж байна.
Би сайн байгаа гэдгээ чамд дуулгамаар байсан юм. Намайг гэнэт зугтсанд уучлаарай. Цаг нь болсон учраас би тэгэх хэрэгтэй байсан. Чамайг гэнэт орхиод явсан тул чи надад маш их уурлаж байгаа. Гэхдээ тэгэх хэрэггүй шүү. Тэд надад сайн байдаг. Энд заримдаа уйтгартай байдаг ч ямар ч мансууруулах бодис байхгүй, бүгд аз жаргалтай байдаг. Хэн ч пиво мэтийн зүйл уудаггүй. Би юм оёх гэх мэт олон зүйлд суралцаж байгаа. Бидэнд бас үнээ, гахай гээд олон амьтан бий. Гадаа байгал үнэхээр гоё. Эссексээс илүү үзэсгэлэнтэй. Би гэрээ огт санахгүй байна, харин чамайгаа маш их санаж байна.
Чи энэ захианы талаар хэнд ч хэлж болохгүй шүү. Хэрвээ тэгвэл муу юм болно! Ертөнцийн төгсгөл удахгүй болж бид хоёр гэр бүлийнхэнтэйгээ хамт, бас ээжтэйгээ тэнгэрийн хаант улсад очно. Бурхан ингэж хэлсэн юм шүү. Хэдийгээр чамд хэцүү байгаа ч муу юм битгий хийгээрэй!
Бурхан чамд хайртай, би ч гэсэн чамдаа хайртай.
Леони x
Жич: би хүнтэй гэрлэсэн.

Фостер захиаг уншиж дуусаад Гэриг харвал том алаг нүдэнд нь дүүрэн нулимс цийлэгнэж байлаа. Хөөрхий хүү нулимсаа дуслуулахгүйг хичээсэн ч дийлсэнгүй.
- Гэрлэсэн гэж Фостер хэлээд
- Энэ захиа эгч чинь алга болсноос хойш нэг жилийн дараа ирсэн байх аа? Тэгэхээр тэр арван тавтай байсан гэсэн үг үү?
Гэри юу ч хэлсэнгүй. Тэр хамраа шударч арчаад гараа харлаа. Фостер захиаг өөрөө дахин нэг удаа уншив. Леони нэг хэт туйлширсан шашин шүтлэгт автсан бололтой. Түүний дэргэд байдаг хүмүүс согтууруулах ундаа хэрэглэдэггүйгээс үзэхэд ямар нэг шашны бүлэглэл гэдэг нь тодорхой гэж Фостер бодлоо. Фостер хүүгээс ертөнцийн төгсгөл гэж юуны тухай хэлээд байгааг асуувал тэр мэдэхгүй гэлээ. Бяцxан хүү ганцаардсан улам жижигхэн болсон мэт харагдана. Фостер түүнд хандан
- Эгч чинь амьд байгаа юм байна, хүү минь гэж аяархан хэлээд
- Тэр бас нэг өдөр хамтдаа байх болно гэсэн байна. Надад захиаг үзүүлсэн болохоор чи эгчтэйгээ уулзах боломжтой болно гэсэн үг. Захиаг үзүүлсэн чинь их сайн юм боллоо, Гэри. Чамайг их ухаантай хүү гэж би мэдэж байсан гэлээ.
- Нээрэн үү? гэж Гэри илт сэргэн хэлээд
- Эгчийг олж чадна гэж чи бодож байна уу? гэж асуув.
- Эгчийг чинь олж чадна гэдэгт би эргэлзэхгүй байна гэж Фостер хэлээд хүүгийн толгойг иллээ.
- Би чамд кола аваад ирье. Тэгээд хоёулаа аятайхан кино байгаа эсэхийг харцгаая гэж Фостер хэлэн хүүгийн анхаарлыг зурагтанд хандуулчихаад гал тогооны өрөө рүүгээ явлаа. Фостер зөөврийн компьютероо асаан интернэтийн хайлтанд "ертөнцийн төгсгөл" гэж бичив. Хайлтын үр дүнг харвал жирийн болон жирийн бус олон сайтууд харагдана. Нэг хэсэг сайтанд компьютерын систем устах тухай, өөр сайтуудад ертөнцийн төгсгөл ойртож байгаа болон бурхны шүүх цаг болж байгалийн гамшиг хор хөнөөл болох тухай бичжээ. Мэрэг төлөг биеллээ олон маш олон хүн үхэж үрэгдэн, Есүс эх дэлхийд буцаж ирнэ. Леони сүүлчийн сайтад өгүүлсэн зүйлийн талаар ярьсан байх гэж таамаглав. Фостер "тэнгэрийн хаант улс" гэж бичээд хайлт хийвэл Википедиагийн вэбсайт гарч ирлээ. Хожмын Үеийн Гэгээнтнүүдийн Сүмийн номлосноор Тэнгэрийн хаант улс нь ертөнцөд байдаг гурван хаант улсын хамгийн дээр нь оршдог ажээ.
Мормончуудын номлол гэж Фостер мэдээд цааш нь уншлаа.
Сүмийг үндэслэгч Жосеф Смит (Гэригийн яриад байсан номонд Жов гэж нэрлэдэг хүн мөн бололтой) Мормоны номонд өгүүлснээр алтан ялтас (Жовын эрдэнэс) олсны дараа анхны номлолоо айлдаж Давст Нуурын эрэг орчмыг ариун газар гэж сонгон тэнд анхныхаа сүмийг босгосон гэнэ. Одоо энэ шашны урсгал дэлхий даяар маш хурдацтай түгэн тархаж байгаа ажээ. Фостер шашны дүрэм журмын талаар сонирхов. Сүмээс илгээсэн дэлхий даяар шашны номлолоо тараадаг согтууруулах ундаа уудаггүй залуухан дагалдагч нарын тухай уншаад Фостерын жихүүдэс хүрлээ. Гэри, Леони нарын амьдарч байсан газар мормонуудын үйл ажиллагаа явуулдаг хүмүүс байсан юм болов уу?
Фостер энэ талаар мэдэх хэрэгтэй байлаа.

_________________
Sakura


Last edited by naran1962 on Mar.01.19 3:57 am, edited 1 time in total.

Top
   
PostPosted: Jul.15.17 1:56 pm 
Offline
Хэлээд баршгvй их цолтой
Хэлээд баршгvй их цолтой

Joined: Sep.10.09 9:45 am
Posts: 497
Location: Төв цэгт
Quote:
Quote:
Сайн уу? Гоё ном оруулсан байна. Хэрэв дургүйцэхгүй бол pdf файлаар нь өгөөч. Баярлалаа.
рм-ээ шалгаач!!!!!
Ёстой их баярласан шүү. Утсаар уншсан болохоор ПМ ч шалгалгүй форумаасаа тасралтгүй уншсаар байгаад уншиж дуусгав. Үнэхээр сонирхолтой байлаа. Дараагийн номнуудыг чинь бас уншиж эхэллээ.

_________________
Энхрий хайрт эх орныхоо төлөө


Top
   
PostPosted: Jul.15.17 2:38 pm 
Offline
Гишvvн
User avatar

Joined: Apr.26.02 3:14 am
Posts: 16666
Quote:
Хамаг бүдүүн халтуурдагч юу гэнэм.
Тийм ээ. Энд ном орчуулж, сканнердаж оруулсан хүн сүүлд нь ийм л нэртэй үлддэг хойно :bawling:

_________________
▰▰▰▰▰▰▰▰▰▰▰▰▰▰▰▰


Top
   
PostPosted: Jul.15.17 7:26 pm 
Offline
Давамгайлагч Гишvvн
Давамгайлагч Гишvvн
User avatar

Joined: Jul.30.06 7:33 am
Posts: 899
Location: Holland
17


Гэриг гарч явахаас урьдчилан сэргийлж, бас хүн ороод ирж магадгүй гэж бодоод Фостер дахиад нэг шөнийг буйдан дээрээ өнгөрөөсөн тул хамаг бие нь хөшчихсөн байв. Тэр өглөөний хоолонд утсан гахайн махтай талх бэлтгэсний дараа цай ууж нойроо сэргээж байтал Гэри орноосоо хэдийн босоод зурагтны өмнө амаа ангайлгачихсан сууж байлаа. Хүү хүүхэлдэйн киноны сувгууд сольж үзэх хоорондоо Фостерыг өрөөнөөс гарахыг анзаарсангүй. Кенсингтонд байдаг мормончуудын сүм рүү явахын өмнө Фостер гал тогооны цонхны салхивчны раамны хооронд, арын хаалга, мөн зочны өрөөний гадагшаа гудамж руу дэлгэгдэж онгойдог хаалганд тунгалаг наалддаг тууз наалаа. Гэриг машинд суух үед Фостер юмаа мартсан мэт гэрийнхээ хаалга руу дахин очиж гол хаалганы доод буланд бас нэг тууз наав.
Ням гаригт мормончуудыг мөрдөх нь тийм ч муугүй санаа бололтой. Өмнөд Кенсингтонд байдаг мормончуудын сүмийн дэргэд олон хүн мөргөл эхлэхийг хүлээн зогсоцгооно. Фостер тэнд чухам ямар юмтай учрахаа сайн мэдэхгүй байв. Мормончуудын талаар мэдэх зүйл бага ч рок хамтлаг Озмондсын гишүүд бүгд мормончууд байсан, мөн мормончууд хуримын ёслолын үед эргэлзээ төрүүлэхүйц ёс заншил үйлддэг гэж тэр урьд өмнө нь сонсож байжээ. Тэнд цугласан хүмүүс нэвсгэр майхан шиг даашинз углаад дуулах гэж байгаа хүмүүстэй огт адилгүй, энгийн харагдах нь нэг талаар түүнийг тайвшруулж байв.
Сүмийн хаалгаар хүмүүстэй хамт дотогшоо орсныхоо дараа Фостер Гэрид дуу чимээ гаргаж сахилгагүйтэж болохгүй гэж анхаарууллаа. Энд ирсэн эрчүүд, түүнчлэн өсвөр насны хөвгүүд бүгд хослол өмссөн харагдана. Фостер жирийн даавуун өмд, хэлхгэр ноосон цамцтай, харин Гэри элэгдсэн жинсэн өмд, зузаан хүрэм өмссөн байсан учраас тэд хүмүүсийн нүдэнд өртөхгүйн тулд хамгийн арын суудалд очиж суув.
Мөргөлийн зан үйлийн дагуу сүсэгтнүүд дуулж, залбирал үйлдэн, учрыг нь олоход ч бэрх үүрэг даалгавар өгч, ерөөл хэлэн, бурхны нэрээр сахилгын арга хэмжээ авах, батламж нотолгоо гаргах зэргээр хурал удаан үргэлжлэхэд Фостер энэ бүхэн ер нь дуусахгүй нь бололтой гэж бодоход хүрч байлаа. Гэригийн тэсвэр алдагдаж байгаа нь нүд рүү нь харахад л ойлгомжтой байв. Ашгүй энэ бүх зан үйл дуусахад Фостер хүүд хөдлөлгүй сууж байхыг анхааруулаад мөргөлийг удирдан явуулж байсан ихэмсэг байрын тарган эр лүү хүрч очлоо. Сүсэгтэн нартай ярилцаж байсан тэр эрийг чөлөөтэй болмогц Фостер дөхөж очоод өөрийгөө танилцуулав. Нөгөө эр цухалдсан шинжтэй хөмсгөө атируулаад
- Та амралтын өдрөөр дайрч орж ирэхийн оронд өөр өдрийг сонгосон бол дээр байж дээ гэж уурсан хэлэв. Дайрч орж ирэх гэнэ шүү гэж Фостер дургүйцэн бодоод би энд үнэт цагнаасаа нэгээс илүү урт хугацааг зарцуулж чиний үл ойлгогдом бувтнахыг энэ хүмүүстэй хамт сонсож өнгөрөөсөн гэж хэлмээр байсан ч хэлээ хазан тэвчиж өнгөрөөв.
- Энэ их яаралтай хэрэг байгаа юм, ноён... хэн?
- Брэвстер. Рожэр Брэвстер. Энэ хэлтсийн ерөнхийлөгч байна.
Фостерт түүний албан тушаалыг сонсоод би тантай зээл
авах талаар ярилцах гэсэн юм гэж хэлчихмээр санагдав.
- Ноён Брэвстер, би одоогоор бүгдийг тодорхой тайлбарлаж чадахгүй ч энд хүн амины хэргийн мөрдлөгт холбоотой мэдээлэл хайж ирсэн. Хүн амины хэрэг гэдэг үгийг сонсоод Брэвстерийн чих нь соотойж дайсагнасан байдал нь гэнэт өөрчлөгдөж
- Тэнгэр минь гэж амандаа бувтналаа.
- Эхлээд би энэ ухаалаг хүмүүстэй салах ёс хийчихээд дараа нь таны үгийг сонсъё. Ноён Брэвстер нүүрэндээ инээмсэглэл тодруулсан хэвээр толгой дохин хүмүүстэй ёсорхож гар барилцан салах ёслол хийсний эцэст нь Фостер, Гэри хоёртой үлдлээ.
- Танд юугаар тусалж чадахсан бол?
- Би мөрдлөгт хэрэг болохуйц тодорхой үндэслэлтэй мэдээлэл хайж байна гэж Фостер тайлбарлав.
- Зүйтэй, та зөв газраа, зөв хүн дээр ирсэн байна. Би бас Улсын Сүмийн ерөнхий хэргийг хариуцсан захирлаар ажилладаг.
- Та бас олон нийттэй харьцах хэсгийг хариуцдаг уу? Брэвстер инээмсэглэлээ.
- Би хариуцсан ажлынхаа албан ёсны нэрэнд тохирсон зүйлээ хийхийг илүүд үзнэ. Гэхдээ энэ асуудал надад их бага хэмжээгээр хамаардаг. Та юу мэдэхийг хүссэн юм бэ?
Фостер хэвлэл мэдээллийнхэнтэй харьцдаг хүнтэй илэн далангүй ярилцах нь зөв эсэхэд хэсэг эргэлзэв.
- Миний хэлэх зүйл зөвхөн бид хоёрын дунд үлдэх ёстой. Та үүнийг ойлгож байна уу?
- Мэдээжийн хэрэг.
- Шашны номлогчоор залуухан мормон эрчүүдийг сонгож ажиллуулдаг гэсэн үнэн үү?
- Үнэн. Гэхдээ ганцxан эрчүүд биш. Энд бас залуухан эмэгтэй номлогчид байдаг. Ихэнх нь арван есөөс хорин таван насны хооронд байдаг.
- Тэд үүнийгээ хэр удаан хийдэг юм бэ?
- Хоёр жил. Эмэгтэйчүүд нь нэг жил зургаан сарын хугацаанд хийдэг. Энэ тохирохгүй байна гэж Фостер бодлоо. Алга болсон Леони Стами, Наоми Бэкингэм нар гурван насаар залуу ажээ.
- Тэд хоёр жилээс илүү удаан байж болох уу?
- Ховорхон. Гэхдээ бидэнд бас гурван сараас гурван жилийн хугацаагаар номлогч хийдэг тэтгэвэртээ суусан хосууд байдаг. Тэд өөрсдөдөө байгаа хөрөнгө, бас амьдарч байгаа орчин нөхцлөөс шалтгаалж номлогчийн ажил хийдэг.
- Энэ хугацаанд тэд юу хийдэг юм бэ? Брэвстер инээд алдсанаа
- Олон юм хийнэ. Шашны номлогч нарыг гэрээс нь хол явуулах нь олонтой. Тэднийг ирэхэд нь номлогч болгох боловсрол олгох төв рүү явуулна. Манай улсад энэ төв Престонд байдаг. Хэрвээ тэд төрөлх хэлээр нь ярьдаг улс орон руу явах болвол төв дээр эх хэлээрээ яаж бичих, биеэ хэрхэн авч явах, номлолоо яаж хийх талаар хоёр долоо хоногийн сургалтанд сууна. Харин очих нутаг орныхоо хэл усыг мэдэхгүй бол хэл сурахын тулд удаан, гэхдээ уртдаа гурван сар байрладаг.
- Тэгвэл номлогч болохын тулд заавал Их Британы иргэн байх шаардлагагүй байх нь ээ?
- Үгүй, мэдээж үгүй. Харин ч гадны улсаас ирсэн хүмүүс их байдаг, ялангуяа Нэгдсэн Улсаас.
- Тэд яг ямар ажил хийдэг юм бэ? Нэг хаалганаас нөгөө хаалга руу явцгаах уу?
- Энэ ажлыг яг ингэж хэлэх нь буруу. Тэд Бурхны даалгасан ажлыг биелүүлж байгаа гэж хэлэх хэрэгтэй. Номлогч нар болон тэдний гэр бүлийнхэн энэ ажлыг хийхийн тулд бүх хариуцлагыг өөртөө авдаг. Асуултанд тань хариулах хэрэгтэй бол би тийм гэж хэлнэ. Шашны номлолын хамтрагчид нэг байшингаас нөгөө байшин руу очих тохиолдол байдаг. Энэ бол евангалийн номлолыг хүмүүс гудамж талбайд чангаар унших, эсвэл сүмийн үйл ажиллагаанд оролцохтой адилхан зүйл шүү дээ.
- Шашны номлолын хамтрагчид гэсэн үү? Та тэднийг ганцаараа явдаггүй гэж хэлэх гэсэн юм уу?
- Тэд хэзээ ч ганцаараа явахгүй. Би үүнийг танд тайлбарлаж өгье. Шашны номлолыг тодорхой бүс нутагт түгээнэ. Тэр нь цаашаа дүүрэг, нийгэмлэг гэж бидний нэрлэдгээр хуваагдана. Дүүрэг, нийгэмлэг бүрт дөрвөөс найман номлогч хоёроороо эсвэл гурваараа нийлж нэг бүлэг болдог. Тэд бие биенийгээ хараанаасаа алдаж болохгүй гэсэн үүрэг даалгавартай. Бие засах газар эсвэл усанд орохоос бусад үед шүү дээ. Бидэнд залуухан номлогч нар байдаг гэдгийг ойлгож байгаа биз дээ. Хэрвээ тэднийг ямар ч удирдлагагүй өөр улс орон руу ч юм уу эсвэл гудамж руу илгээвэл бид хариуцлага алдсан том асуудалд орно.
Гэри гэрт нь нэг эрэгтэй хүн ирсэн гэж хэлсэн. Фостерт цагаа дэмий алдсан юм шиг санагдав.
- Ямар номлогчид аль хэсэгт ажиллаж байсныг тэмдэглэсэн баримт танд байдаг уу?
- Ийм бичиг баримт байдаг ч надад хувиараа зөвшөөрөл өгч танд үзүүлэх эрх байхгүй. Зөвшөөрөл авахын тулд заавал үндэслэлтэй шалтгаан хэрэгтэй. Та бичгээр хүсэлт гаргамаар байна уу?
- Хүсэлтээ таны нэр дээр гаргаж болох уу?
- Болно. Тэгвэл би хүсэлтийг тань дамжуулж өгч болох юм.
- Би зохицуулна. Фостер тэмдэглэлийн дэвтрээ гаргахыг завдтал Брэвстер түрийвчнээсээ нэрийн хуудсаа гаргаж өглөө. Фостер түүнд талархса наа хэлээд нэрийн хуудсыг халаасандаа хийв.
- Хэрвээ хэн нэг хүн ертөнцийн төгсгөлийн тухай ярьж байгаа бол тэр хүн мормон мөн үү? Брэвстер толгойгоо сэгсэрлээ.
- Шууд тэгж ойлгож болохгүй. Бараг бүх шашинд Ертөнцийн Эзэн, Бурхны сургаалаас үүдэлтэй ертөнцийн төгсгөлийн тухай ойлголт байдаг. Шашин бүрт өөрсдийн уламжлалт соёл, ойлголтоос хамаарч дүрслэл нь өөр өөр байдаг. Христийн шашны зарим урсгал төгсгөлийг байгалийн гамшгаас болно гэж итгэдэг. Бусад нь Ертөнцийн эзэн шөнийг хулгайлахаар ирэхэд энэ төгсгөл ирнэ гэдэг. Бид ертөнцийн төгсгөл хэдийн эхэлчихсэн гэдэгт итгэдэг учраас Хожмын Үеийн Гэгээнтнүүдийн Сүм гэж нэрлэдэг. Тэгэхдээ төгсгөл ойрхон байна гэж бүрэн ойлгож болохгүй. Бид номныхоо эхэнд биш харин номоо дуусгах гэж байна гэж хэлж болох юм. Харин бид үүнд бэлтгэж байгаа.
Ертөнц сөнөх гэж байхад тэд юугаа бэлтгэдэг байна аа гэж Фостер өөрөөсөө асуулаа.
- Хэрвээ тэр хүн тэнгэрийн хаант улсын тухай ярьсан бол?
- Хэрвээ тэгж ярьсан бол энэ сүмийн гишүүдийн нэг гэдэг нь ойлгомжтой. Яг юу гэж хэлсэн юм бэ?
- Эгч нь эрэгтэй дүүдээ бичсэн захидалдаа ертөнцийн төгсгөл ирэхэд тэнгэрийн хаант улсад дүүтэйгээ уулзаж нэгдэнэ гэж бичсэн байна.
- Тэнгэрийн хаант улс бол Бурхан болон Есүс Христ заларч байдаг дээд тэнгэрт хамгийн дээр оршдог ертөнц юм. Эх дэлхий дээр амьдарч байх үедээ бидний шашны номлолоос суралцаж, хүлээн зөвшөөрөгдвөл хүмүүс дараагийн төрөлдөө тэнд төрөл төрөгсөдтэйгөө нэгдэнэ гэж бид итгэдэг. Ингэхэд чиний яриад байгаа тэр хүүг сүмийнхээ гишүүнээр элсүүлж авч болох уу?
Сүсэг бишрэлдээ автсан шашны дагалдагч болсон байгаагаар Гэриг төсөөлөн бодоод Фостерын инээд хүрч биеэ барихын тулд хамаг хүчээ гаргах хэрэгтэй болов.
- Үгүй, тэгж бодохгүй байна.
- Тэгвэл тэр хүү тэнгэрийн хаант улсад очиж чадахгүй. Хэдийгээр тэр сайн үйлс хийж амьдарсан ч Есүс Христийн евангалийн номлолыг хүлээн зөвшөөрөхгүй бол дэлхий дээрээ л үлдэнэ. Хэрвээ Бурхан түүнд сануулсаар байтал Есүс Христийн сургаалыг дагаж мөрдөхгүй, амьдралаа гутамшигтайгаар өнгөрөөх юм бол худалч, хулгайч, нүгэл үйлдэгчид, бусад бүх гутаагдсан сүнстэй хамт доод ертөнцөд унах болно.
Тэнд чинь харин арай хөгжилтэй байх юм шиг байна гэж
Фостер дотроо бодлоо.
- Мөн сударт өгүүлснээр бас үхэгсэд сүнсний ертөнцөд очдог гэж Брэвстер яриагаа үргэлжлүүлэв.
- Тэр чинь юу гэсэн үг вэ?
- Хожмын үеийн Гэгээнтэн бид үхэгсдийг адислаж шашиндаа оруулан Бурханы ивээлд багтааж очих газрыг нь сольж чадна гэдэгт итгэдэг.
- Үүнийг тэгээд яаж хийдэг болж байна?
- Нас барсан өвөг дээдсээ адислуулснаар тэр хүн очих газраа өөрчилж чадна гэсэн үг.
Фостер ноёнтны яриаг ойлгох гэж маш их хичээж байлаа.
- Гэхдээ тэр хүмүүс чинь хэдийн үхчихсэн биз дээ?
- Тэр хүмүүс, ялангуяа дэлхий дээр байх үедээ хор хохирол учруулаагүй бол, дараагийн төрөлдөө евангалийн номлолыг хүлээн зөвшөөрөх нь боломжтой гэж бид үздэг. Тэдэнд ч гэсэн сонголтоо хийх боломж байдаг.
Фостер шашны учир нь үл ойлгогдох зүйлсийг байнга гайхаж байдаг ч үхэгсдийг адислана гэдэг түүнтэй таарч байсан зүйлс дотроос хамгийн хөгийн инээдтэй нь байлаа. Брэвстер түүний ойлгохгүй байгааг ажигласан бололтой
- Энэ итгэл үнэмшил бүх христийн шашинтангуудад хамаардаггүй гэж тайлбарлаад
- Зарим нь Библийн сударт бичсэнээс иш татсан байдаг. 1 Коринт 15:29 -д өгүүлснээр Павел яагаад ингэж асуусан юм бэ? "Тэд үхэгсдэд адис хүртээснээрээ юунд хүрнэ гэж бодсон юм бол? Хэрвээ үхэгсэд амилдаггүй юм бол тэд яагаад үхэгсдэд адис хүртээсэн юм бэ?" Энэ асуулт бидний итгэл үнэмшилд их чухал байр суурийг эзэлдэг. Тийм учраас бид бас удам судлалын салбарын үйл ажиллагаанд идэвхтэй оролцдог. Бид сүмийн идэвхтэн нарын өвөг дээдсийг эрж олон адис хүртээж одоо оршин байгаа газрыг нь солиход тусалдаг.
Хийж байгаа ажилд минь хамаагүй гэж боддог байтал харин би уг гарал, удам угсаагаа хайсан хүмүүстэй байнга тааралдаад байх чинь? гэж Фостер өөрөөсөө асууснаа өдрийн сүүлээр Барнестай ярилцахаар шийдэв. Түүнд бас энд ирэх өөр нэг шалтгаан байлаа.
- Миний яриад байгаа тэр хүү бол мэдээж мормон биш, бас тэнгэрийн элч ч биш. Тэгэхээр хэрэв тэр мормон болохгүй л юм бол тэнгэрийн хаант улсад очиж чадахгүй нь ээ?
- Яг зөв.
- Хэрэв тэр үхчихвэл дараа нь тийшээ очиж чадах юм уу?
- Тэгвэл тэрэнд сонголт байгаа гэсэн үг. Тийм ээ.
- Баярлалаа. Би тантай дахиж холбоо барина гэж Фостер хэлэв. Тэр Гэриг дагуулан харихаар явлаа.
Тэд орой эрт, гэртээ буцаж ирцгээлээ. Фостер эхлээд Гэритэй хамт ажлын газар луугаа очиж хүүг компьютерын ард суулгаад хэдэн тийшээ утсаар ярьж, Шинэ Зеландаас ирсэн факсыг уншжээ. Галын аюулаас хамгаалах газрын дүгнэлтээс харахад санаатай гал тавьсан гэх ул мөр олдоогүй тул осол байсан гэж үзжээ. Амьд гарсан охин угаартахаасаа өмнө цонхоор үсэрсэн байна. Үлдсэн хүмүүст галаас аврагдах боломж гарсангүй бололтой. Фостер бичигнүүдийг гэртээ дахин тайван уншихаар хамж авлаа.
Фостер машинаа гэрээсээ нилээн зайтай тавилаа. Амралтын өдрөөр хүмүүс гэрийнх нь урд байдаг зогсоолд машинаа битүү тавьчихсан байжээ. Ням гаригийн орой машин тавих зогсоол олно гэдэг бэрх асуудал ажээ.
Тэд хаалганыхаа өмнө ирлээ. Фостер түлхүүрээ цоожинд шургуулснаа хаалганы доод булан руу харвал наалтан тууз байрандаа хөндөгдсөн шинжгүй харагдана. Тэд дотогшоо орж, Фостер хүрмээ тайлаад зочны өрөөнд түрүүлж орон, Гэрид зурагт асааж өглөө. Замдаа хоолны юм худалдаж авмаар байсан ч дэлгүүрүүд аль эрт хаачихсан тул Фостер дахин хоол захиалах хэрэгтэй болжээ. Иймэрхүү маягаар хооллоод байвал алдсан жингээ хурдан нөхөж магадгүй юм гэж тэр өөрийгөө тохуурхан бодлоо. Гэри буйдан дээр үсрэн суухад Фостер хөшиг хаахаар дэлгэгдэж онгойдог хаалга руу очихдоо наалтан тууз руу харлаа.
Тууз урагдчихсан байв.
Энд хүн орж иржээ.
Фостер халааснаасаа салфеткан цаас гарган гараа жийрэглээд хаалгыг түлхвэл онгорхой, цоож нь эвдэрчихсэн байв. Хуучирсан цоож онгойлгоход амархан байсан бололтой. Фостер хаалгыг сайн хаачихаад Гэриг зочны өрөөнд үлдээж, үүдний хонгилоос гольфын цохиураа авлаа. Дээд давхарт гарч угаалгын өрөө, унтлагын өрөөнүүд, хувцасны шүүгээ, орон доогуур нэгжсэн боловч хэнийг ч олсонгүй. Фостерын санаа бага зэрэг амарч амьсгаагаа дарлаа.
Дараа нь гал тогооны өрөөнд орж Гэригийн дотогшоо нэвтэрч орсон цонх руу очвол наалтан тууз гэмтээгүй, харин арын хаалган дээр наасан тууз урагдчихсан байв. Нэг хүн зочны өрөөний гудамж руу харсан хаалгаар нэвтэрч ороод цэцэрлэг рүү гарсан гэдэг нь ойлгомжтой болжээ.
Одоо гэр нь ямар ч хамгаалалтгүй, аюулгүй газар байхаа больжээ.

_________________
Sakura


Last edited by naran1962 on Mar.01.19 4:02 am, edited 1 time in total.

Top
   
PostPosted: Jul.15.17 7:28 pm 
Offline
Давамгайлагч Гишvvн
Давамгайлагч Гишvvн
User avatar

Joined: Jul.30.06 7:33 am
Posts: 899
Location: Holland
Quote:
Quote:
Quote:
Сайн уу? Гоё ном оруулсан байна. Хэрэв дургүйцэхгүй бол pdf файлаар нь өгөөч. Баярлалаа.
рм-ээ шалгаач!!!!!
Ёстой их баярласан шүү. Утсаар уншсан болохоор ПМ ч шалгалгүй форумаасаа тасралтгүй уншсаар байгаад уншиж дуусгав. Үнэхээр сонирхолтой байлаа. Дараагийн номнуудыг чинь бас уншиж эхэллээ.
пдф файлаа утсан дээрээ уншихаар арай эвтэйхэн юм бна лээ. энэ файлаар уншиж болдог апп байдаг


Attachments:
Like.jpg
Like.jpg [ 17.02 KiB | Viewed 2174 times ]

_________________
Sakura
Top
   
PostPosted: Jul.16.17 1:10 am 
Offline
Давамгайлагч Гишvvн
Давамгайлагч Гишvvн

Joined: Feb.27.13 5:20 pm
Posts: 886
Quote:
Quote:
Quote:
Хамаг бүдүүн халтуурдагч юу гэнэм.
Тийм ээ. Энд ном орчуулж, сканнердаж оруулсан хүн сүүлд нь ийм л нэртэй үлддэг хойно :bawling:
8O 8O 8O 8O 8O :bawling: :bawling: :bawling: :bawling:
Сүрхий мушгиж ээ.Сонгуулийн штабд ажилласан ч болохоор их чухал туршлага байна.Эхлүүлсэн номоо дуусгалгүй хаядаг нэр хэнийх байлаа байз.

_________________
Х Ү С


Top
   
PostPosted: Jul.16.17 4:53 pm 
Offline
Supsta Asuult Sambar
User avatar

Joined: Oct.21.09 11:58 pm
Posts: 15088
Location: Düsseldorf, Germany
Цусан төрөл - unshad duuszan, Цусан өшөөг dunguj ehelzen yawjine! neg unshad ehelchul suurin dere unshij duusgahku bol tsaasha yaah bol ged sonirhol turud zawsarduulj chadahku eenoo kk ,

Эке Фэйрбернийг tsaazlah ued ger bulee horooson Сэгар Кэлло -gin tuhai sonin der garsan niitlelig Найжл ushiad unguruh ued l aluurchin ene bj gej bodogdson tgss Karl yag ednii udmiinh bj taaraw! Фостер , Найжл 2 jhn sereglen bsan bol busad hulsnii udam sudlaachdin ajillaj bga zahialgin materialudig ni baitsaaj uzeh bsim daa! iim nariin tuuh suhugdsun hereg garad bhad Найжл anhaaraltai busad sudlaach narig ajiglaj uzss bol Дэйв Даквортыг ert ilruuleh bolomj bsan gej bodogdow! setgel hudluj unshlaa bayarlalaaaa!

hamgiin taalagdsan heseg ni :

Наижл нүдээ ч цавчлахгүй, гараа бага зэрэг савчуулах нь ямар нэг сүнсэнд эзэмдүүлсэн мэт харагдана.
- Өнгөрсөн юм бүхэн арилж алга болдоггүй, тэд бидний дэргэд дандаа байдаг. Ихэнх хүмүүс үүнийг ойлгож мэдэхийг хүсэхгүй үгүйсгэдэг ч тэд энд байсаар байдаг. Энэ хэргийг хар л даа. 1879 онд маш том алдаа гарсан гэдэг нь надад ойлгомжтой байна, танд ч гэсэн тийм байгаа гэж би бодож байна. Бүх хүмүүс энэ хэргийг мартсан, эсвэл шүүх үүнийг эрхийнхээ дагуу шийдсэн гэж үзэн мартах гэж оролдсон. Гэсэн ч энэ одоо “Даравч дардайна, булавч бултайна” гэдэг үгийг бидэнд сануулаад байна. p/207

Наижл цааш нь үргэлжлүүлэв.
- Өнгөрсөн үе булшлагдаж үгүй болохгүй, түүх болон үлддэг. Далайд живж үхсэн хүн эрэг дээр хаягдаж гарах хүртэл бүтэн зуун ч өнгөрч болно. Хэзээ, хаана гэдгийг хэн ч мэдэхгүй. Үнэн гэвэл, далай өөрийнхөө залгисан хүнийг заавал буцааж өгдөг. Эцсийн эцэст 1879 онд болсон үйл явдал зуун хорин таван жилийн дараа шангаа хүртээж байх шиг байна. p/208

Aluurchnii udminhan aluurchin, setgel medrelin uwchtei udminhan setgel medrelin uwchtei, arhichini udminhan arhichin, tsagdaaginhan tsagda, emchiinhen emch, er ni hunii zan bdal, hiih uildel buh yum heden zuun jil ungursunch Gen dee agulagdaj bdagig sain haruljee! Hunii udam sudar yutai chuhal zuil we! odo ued bid anharaha handulaha negent bolije! deer ued udam sudar harj suulgah ni ih l chuhal bj!

_________________
управляй своей судьбой


Top
   
PostPosted: Jul.16.17 5:51 pm 
Offline
Давамгайлагч Гишvvн
Давамгайлагч Гишvvн
User avatar

Joined: Jul.30.06 7:33 am
Posts: 899
Location: Holland
Quote:
Цусан төрөл - unshad duuszan, Цусан өшөөг dunguj ehelzen yawjine! neg unshad ehelchul suurin dere unshij duusgahku bol tsaasha yaah bol ged sonirhol turud zawsarduulj chadahku eenoo kk ,

Эке Фэйрбернийг tsaazlah ued ger bulee horooson Сэгар Кэлло -gin tuhai sonin der garsan niitlelig Найжл ushiad unguruh ued l aluurchin ene bj gej bodogdson tgss Karl yag ednii udmiinh bj taaraw! Фостер , Найжл 2 jhn sereglen bsan bol busad hulsnii udam sudlaachdin ajillaj bga zahialgin materialudig ni baitsaaj uzeh bsim daa! iim nariin tuuh suhugdsun hereg garad bhad Найжл anhaaraltai busad sudlaach narig ajiglaj uzss bol Дэйв Даквортыг ert ilruuleh bolomj bsan gej bodogdow! setgel hudluj unshlaa bayarlalaaaa!

hamgiin taalagdsan heseg ni :

Наижл нүдээ ч цавчлахгүй, гараа бага зэрэг савчуулах нь ямар нэг сүнсэнд эзэмдүүлсэн мэт харагдана.
- Өнгөрсөн юм бүхэн арилж алга болдоггүй, тэд бидний дэргэд дандаа байдаг. Ихэнх хүмүүс үүнийг ойлгож мэдэхийг хүсэхгүй үгүйсгэдэг ч тэд энд байсаар байдаг. Энэ хэргийг хар л даа. 1879 онд маш том алдаа гарсан гэдэг нь надад ойлгомжтой байна, танд ч гэсэн тийм байгаа гэж би бодож байна. Бүх хүмүүс энэ хэргийг мартсан, эсвэл шүүх үүнийг эрхийнхээ дагуу шийдсэн гэж үзэн мартах гэж оролдсон. Гэсэн ч энэ одоо “Даравч дардайна, булавч бултайна” гэдэг үгийг бидэнд сануулаад байна. p/207

Наижл цааш нь үргэлжлүүлэв.
- Өнгөрсөн үе булшлагдаж үгүй болохгүй, түүх болон үлддэг. Далайд живж үхсэн хүн эрэг дээр хаягдаж гарах хүртэл бүтэн зуун ч өнгөрч болно. Хэзээ, хаана гэдгийг хэн ч мэдэхгүй. Үнэн гэвэл, далай өөрийнхөө залгисан хүнийг заавал буцааж өгдөг. Эцсийн эцэст 1879 онд болсон үйл явдал зуун хорин таван жилийн дараа шангаа хүртээж байх шиг байна. p/208

Aluurchnii udminhan aluurchin, setgel medrelin uwchtei udminhan setgel medrelin uwchtei, arhichini udminhan arhichin, tsagdaaginhan tsagda, emchiinhen emch, er ni hunii zan bdal, hiih uildel buh yum heden zuun jil ungursunch Gen dee agulagdaj bdagig sain haruljee! Hunii udam sudar yutai chuhal zuil we! odo ued bid anharaha handulaha negent bolije! deer ued udam sudar harj suulgah ni ih l chuhal bj!


Мундаг ухаалаг охин байна аа.
Үнэхээр анхааралтай уншсан байна. Үнэндээ энэ зохиолыг анх уншаад бүрэн сайн ойлгоогүй. Дахиж уншаад их хэрэгтэй санагдсан учраас л эгч нь орчуулсан юм. Манайхан удам судраа дээдэлж тэднийхээ алдаа оноог судалвал яасан юм гэж бодож байлаа. :cheerleader: :cheerleader: :wd: :wd: :hi: :hi:

Бас инээдтэй юм аа. Миний хайртай гол баатрыг баахан шүүмжилсэн байна ш дээ. Наижлыг!
Ингээд бодоход чи номондоо үнэхээр орчихсон байжээ. :bigthumpup: :bigthumpup:

_________________
Sakura


Top
   
PostPosted: Jul.16.17 7:13 pm 
Offline
Supsta Asuult Sambar
User avatar

Joined: Oct.21.09 11:58 pm
Posts: 15088
Location: Düsseldorf, Germany
ghde bi Найжилд durtai kk :frog: Хадер daraagin nomni ehnii hesegt manai Найжлыг gomdooson bn! jhn durgui hured unshal suujin! :think:

bi udam sudraa sonihrdog, ene nomiig unshaad bur ih sonirhol turjiin! bas odoo medej bgagasaa iluu sudlah heregtein bn gej bodloo! bayarlalaaaaa

minii nom unshih sonirhol neg heseg unende untarzan bsan hamgiin suuld Майн Рид-ын Хурлийз Бүсгүй unshsan unende hair durlaltai nom unshih durtai bish!

tanii orchulsan nomor kino hiiwel bi durtai uznee! :hihi: bas ushuu humus sonirhoj unshaasei! :wd:

_________________
управляй своей судьбой


Top
   
PostPosted: Jul.16.17 8:09 pm 
Offline
Давамгайлагч Гишvvн
Давамгайлагч Гишvvн
User avatar

Joined: Jul.30.06 7:33 am
Posts: 899
Location: Holland
19


Зөвхөн түр зуур зүүрмэглэх хооронд л Наижлыг байнга дагах мэт нүднийх нь өмнө харагдах нүүрс болтлоо шатсан цогцоснуудын дүрс харагдсангүй. Унтахаар орондоо ороод гурван цаг хэртэй хөрвөөсөөр байтал өглөөний зургаан цаг болчихсон байв. Цай тавих хооронд дахиад л нөгөө дүр зураг өмнө нь гарч ирлээ. Арван хоёр цогцосны тав нь хүүхдүүд байжээ. Тэднийг оршуулахаар бэлэн болгож тавьсан бололтой байсан гэж Наижл бодлоо. Цогцоснуудын дэргэд гартаа хүрз барин зогсох тэр эрийн харцанд шаналал зовлон дүүрэн харагдаж байсан. Сара Ровли энэ зургийг хэнд ч харуулахыг, эсвэл мэдэгдэхийг хүсээгүй ажээ. Наижл гэртээ дахин цаг орчим холхиж өнгөрлөө. Гадаа хүчтэй шуурах нь сонсогдоно. Наомигийн алга болсон тухай мэдээлэл хэдийн мартагдаж, хүлээн авагчаар нэвтрүүлэгч далайн эрэг хавийн хотуудаар хүчтэй шуурга болсны улмаар хүмүүс болзошгүй үерийн аюулаас болгоомжлох хэрэгтэйг хэт жүжиглэсэн аястай анхааруулан ярьж байлаа. Өөр нэг сувгаар даваа гариг болгон замын хөдөлгөөний түгжрэл саатал их байгаа тухай нэг эр бүгтхэн намуухан хоолойгоор ярина. Наижл буйдан дээрээ сууж байхдаа утасны эхний дуудлагыг анзаарсангүй.
Утас дахин дуугарахад тэр ухаан орох шиг болов. Энэ Крис Вэстерберг байлаа. Тэр Кэти Дрэйкийн ДНК-ийн шинжилгээний хариуг гаргажээ. Мэнд мэдснийхээ дараа Ирланд эр
- Өнөөдөр айхтар шуурч байна шүү, тийм ээ? гэж хэллээ. Наижл түүнтэй санал нэг байв.
- Надад ДНК-гийн шинжилгээний хариу байна.
- Нээрэн үү?
- Тийм ээ. Кэти Дрэйкийн генийн зургаан хувь нь Америкийн уугуул нутгийн индианчуудынх юм байна. Түүний нас, үр удмынх нь гучин насны үерлэлээс харахад эмэгтэй талын индиан элэнц хуланцын цус 1850-1860 оны хооронд энэ цусан төрлийнхөнтэй нийлж холилдсон гэж тодорхойлж болно. Энэ эмэгтэй тэр үед Англи гаралтай цагаан арьст эрэгтэй хүнтэй гэрлэсэн. Энэ шинжилгээний хариу чамд тус болно гэдэгт би найдаж байна.
Наижл шаврыг нь арилгаж амжаагүй өмдөө шүүрэн авч хурдан углан гадаа цаг агаар ямар байгааг ч бодох сөхөөгүй ухасxийн гарлаа. Тэр замдаа Фостерын гар утас руу залгав. Мөрдөгч ажил дээрээ дөнгөж саяхан ирсэн ажээ. Наижл түүнд Вэстербергийн хэлснийг дамжуулав.
- Сара Ровлигийн эх нь арван есдүгээр зууны дунд үед цагаан арьстантай гэрлэсэн Хойд Америкийн индиан эмэгтэй байжээ. Тэр үед индиан эмэгтэйчүүдтэй гэрлэсэн бүх колоничлогчдыг эрж олох нь бүтэшгүй ажил. Гэсэн хэдий ч тэр цагаан арьстан эр мормон хүн байгаад индиан эхнэр нь бас мормон болсон бол тэр үед энэ шашны урсгал дөнгөж мэндэлсэн хүүхэд шиг байсан болохоор тэднийг эрж олох боломж байгаа гэсэн үг. Мөн тэр хүмүүс хэдэн хүүхэдтэй байсан болон Сарагийн насны үеийн хүүхэдтэй байсан эсэхийг ч олж магадгүй.
- Гэхдээ чи тэднийг нэрээ өөрчилсөн гэж хэлээ биз дээ? гэж Фостер хэллээ.
- Тэр үнэн. Ямартай ч овгоо сольсон. Өөрсдийн нэрээ харин солиогүй байх. Энэ хэдийгээр таамаглал ч гэсэн тэднийг зугтах үед,1890 онд Нэгдсэн Улсад тохиолдсон хэргүүдийн баримтуудыг шүүснээр ямар нэг юм олж магадгүй юм. Наижл амьсгаагаа түр дараад яриагаа үргэлжлүүлэн
- Миний бодлоор тэдний зугтаасан нь тэр зурган дээр байсан шатсан цогцоснуудтай холбоотой юм шиг байна гэлээ.
- Ажлаа эхэл. Фостерын Наижлд өгсөн хариу хэдийгээр товчхон байсан ч ойлгомжтой байв.

Хэдэн арван мянган жилийн өмнө хүмүүн төрөлхтөн анх хоёр хөл дээрээ босож явдаг болсноос хойш хичнээн хүмүүс төрж үхсэн юм бол гэж Наижл өөрөөсөө асуулаа. Шинжлэх ухааны мэргэжилтнүүд дунджаар 70-аас 120 тэрбум гэж тооцоолж гаргажээ. Христийн мэндлэхээс зургаан мянган жилийн өмнө Ноа гэр бүлийнхэнтэйгээ хамт хүн төрөлхтнийг усны аюулаас аварснаар Диваажингийн цэцэрлэгт Адам Ева нар буюу одоогийн бидний өвөг эцэг болох анхны хүмүүс бий болсон гэж итгэдэг шашны сургаал дэлгэрүүлэгч нар хүний үүсэл тавин тэрбум жилийн тэртээгээс эхлэлтэй гэж үздэг. Тэр хэдэн тэрбум үхэгсдээс амьдарч байсан гэх шинж тэмдэг одоо бараг байдаггүй. Гэхдээ 1500 жилийн тэртээгээс энэ нарны доор хүмүүс амьдарч байсан гэдгээ нотлон бүртгүүлдэг болжээ. Харин Мормончуудын номлолоор бол тэр хэдэн арван тэрбум хүмүүсийн нэр ус нь мэдэгдэхгүй учраас евангалийн ивээлд багтаж адислуулж чадалгүй сүнс нь төөрсөн гэсэн үг.
Тэгсэн хэдий ч Наижл тэр хэдэн тэрбум эрэгтэй эмэгтэй хүмүүс, хүүхдүүд амьдарч байсан гэдэгт итгэдэг. Эдгээр сүнснүүдийг аврана гэсэн энэ зорилгодоо Мормончууд маш олон хүмүүсийг дайчлан ажиллуулдаг. Тэдгээр шашны номлогчид болон төлөөлөгчид дэлхийн улс орон болгоны архив материалуудыг шүүн үзэж зургаагаас долоон тэрбум хүний нэр усыг олж цуглуулжээ. Тэд бүтэн хагасаас илүү тэрбум хүмүүсийн нэрсийг нас барагсдын нэрсийн каталоги болгон жижиг хальсанд буулган авч, Давст нуур хотын ойролцоо байдаг гантиг чулуун ууланд гэмтэхээс урьдчилан сэргийлэх бүх арга хэмжээг аван хамгаалж хадгалсан гэдэг. Эдгээр нэрсээс цөөнгүй хэсэг нь интернэтийн мэдээллийн санд хадгалагдсан байдгийг Наижл мэддэг хэдий ч үүнийг ашиглахын тулд хайлтын программд нэрс оруулах хэрэгтэй. Гэтэл түүнд энэ нэрс байсангүй.
Одоо Наижлд ганцxан Фостерын урьд өдөр нь очсон Хайд Парк дахь сүмийн дэргэд байдаг Хожмын үеийн Гэгээнтнүүдийн үүсгэн байгуулсан гэр бүлийн түүхийн төвд очиж мэдээллүүдийг шүүж үзэх зам л үлджээ. Төвд хүн цөөхөн байлаа. Наижл нүдэндээ хамгийн түрүүнд туссан компьютерын дэргэд очиж суун 1860 оны Америкын Холбооны Улсын хүн амын анхны тооллогын бүртгэлийг хайв. Мэдээлэлд мормон гэр бүлийнхний намтрыг бас хадгалдаг ажээ. Мормончуудын шашин шүтлэг америкчуудын дунд этгээд сонин харагдаж, гадуурхагдаж эхэлсэн тул тэд нутгийн дорно зүг рүү бөөнөөрөө нүүдэллэж Давст нууранд хүрч ирцгээжээ. Тийм учраас Наижл хайлтаа Юта хүртэл хязгаарлав. Хүн амын тооллогын бүртгэлд хүмүүсийг цагаан, хар, улаан арьстан, эсвэл эрлийз гэдгээр нь ялгаж бас ямар үндэстэн болохыг тэмдэглэсэн ажээ. Наижл хайлтын цонхонд "индиан" гэж бичээд хулганаа дарлаа.
112 хайлтын үр дүн гарчээ.
Наижл жагсаалтыг гүйлгэн харвал ихэнх нь хүүхдүүд байх бөгөөд цөөн хэдэн хүүхэд арван наймаас дээш насных байжээ. Цөөнгүй хүүхэд зарц үйлчлэгчээр ажиллацгааж гэрийн эзний нэрээр овоглосон байв. Ихэнх нь гэр, аж ахуйн ажилд тусалдаг эрэгтэй хүүхдүүд байжээ. Цагаан арьстан нартай гэрлэсэн олон индиан эмэгтэйчүүд байснаас тэднээс нилээн хэд нь Ногоон голын ойролцоо амьдарч байжээ. Асар уудам цөлийг туулж, дорно зүгийг чиглэн нүүдэллэж явсан мормончууд энэ голын эрэг дээр байрлаж байсан худалдааны цэгийг дайран өнгөрцгөөдөг байсан байна.
Наижл индиан эмэгтэйчүүдийн нэрс, тэдний гэрлэсэн хүн болон хүүхдүүдийн нэрсийг цуглуулан нэг жагсаалт гаргав. Дараа нь тэр 1870 оны хүн амын тооллогын бүртгэлээс жагсаалтанд байгаа эмэгтэйчүүдийн гэр бүлийн нэмэлт мэдээллийг олж тэмдэглэл хийлээ. Корн Крийкт амьдардаг байсан индиан омгийнхон хамт тоологдсоноор эмэгтэйчүүдийн тоо нэмэгджээ. Энэ индиан омгийг Канош гэдэг толгойлогч удирддаг байжээ. Түүний эхнэрийг "омгийн толгойлогчийн эхнэр Скво1" гэж тэмдэглэсэн байв. (Скво- индиан эмэгтэй).
1880 оны хүн амын тооллогонд бүр ч олон индиан эмэгтэйчүүд бүртгэгджээ. Жагсаалтын хамгийн эхэнд байсан нэр Наижлын нүдэнд туслаа. Анналеа Вокер, Темперанс, Юта. Наижл нэрний линкийг нээвэл бүртгэлийн эх хувийн хуулбар гарч ирэв. Анналеа хорин дөрвөн настай, гэрийн үйлчлэгч. Гурван хүүхэдтэй: Жон долоо, Натали тав, Сара дөрвөн настай. Сүүлчийн нэрийг харсан Наижлын зүрх нь булгилаад ирэв. Энэ арай худлаа байлгүй дээ? Гэрлэх үедээ Сара арван тавтай байсан боловч насаа нэмсэн байж болох юм.
Анналеа өрхийн тэргүүний эхнэр гэж тэмдэглэгджээ. Харин тэмдэглэлд нөхрийнх нь талаар бичээгүй байв. Жагсаалтын нилээн доохно Клара Вокер, хорин настай , гэрийн үйлчлэгч, нэг хүүхэдтэй гэж бичжээ. Тэд эгч дүүс юм болов уу? Бэлбэсэн эмэгтэй байсан юм уу? Хэрвээ бэлбэсэн байсан бол энд тэмдэглэсэн байх учиртай. Доод талд бас нэг гэр бүлийнхний бүртгэл харагдлаа. Тэнд өрхийн толгойлогч, эхнэр болон олон хүүхдийн нэрсийг цувуулан бичжээ. Наижл дэлгэцэн дээрх хуудсаа доош нь гүйлгэлээ.
Одоо түүнд бүх юм тодорхой боллоо. Эрэгтэй, Оорсон Вокер, нас тавин хоёр, долоон эхнэр, хорин таван хүүхэдтэй. Анналеа зургаа дахь эхнэр нь байжээ. Дөрвөн эхнэр нь гучаас доош настай залуухан байсан болохоор магадгүй дахиад олон хүүхэдтэй болсон биз. Амаа хамхихаа ч мартсан Наижл хуудсыг доош нь гүйлгэлээ. Темперанст амьдарч байсан дөчөөс далан насны эрчүүд олон эхнэр авч, гэр дүүрэн хүүхэдтэй болдог байжээ. Темперанст эрчүүд согтууруулах ундаа хэрэглэдэггүй байсан юм байх даа?
Наижл эрлээ үргэлжлүүллээ. Тэнд таван зуу гаруй оршин суугчид тоологджээ. Маш олон эмэгтэйчүүд, хүүхдүүд, ихэнх нь дундаас дээш насны хэдэн эрчүүд, харин залуухан эрчүүд цөөхөн байжээ. Энд зөвхөн хэдхэн тооны уламжлалт ёсоор гэрлэсэн гэр бүл байлаа. Темперансын хамгийн захад нэгэн хувийн аж ахуйтай байшинд Наижлын өмнө нь олж хараагүй зургаан настай Хортон Тэйлор гэдэг хүү нэг ах, гурван эгчтэйгээ амьдарч байжээ. Эцэг Жон нь Нэнси гэдэг ганц эхнэртэй байжээ. Наижл Сарагийн нэр байсан хуудсыг дахин нээж харлаа. Энэ санамсаргүй тохиолдол гэж үү?
Тэгэхээр Хортон бас насаа худлаа хэлсэн байжээ?
Наижл 1891 оны хүн амын тооллогыг шүүж харвал таамаглаж байснаар нь Сара, Хортон нарын нэрс байсангүй. Тэд зургадугаар сарын дундуур Англид ирцгээсэн байсан. Темперанст амьдарч байсан бусад гэр бүлийнхний нэг адил Вокерын удмынхны тоо цөөрсөн байлаа. Оорсон Вокерт тэр үед гурван эхнэр байсны нэгтэй нь хамт амьдарч, нөгөө хоёр эхнэр нь, тэдний нэг Анналеа хүүхдүүдтэйгээ өөр хаа нэгтээ амьдардаг байжээ. Бусад эхнэрүүд нь тэнд байсангүй. Наижл шалтгааныг нь мэдэж байлаа. 1890 онд мормончуудын олон эхнэр авахыг албан ёсоор хоригложээ. Нэгдсэн улсын засгийн газраас нэн тэргүүнд энэ олон гэрлэлтэнд хориг тавихад тусалснаар Сүмийн удирдлагууд зохистой шийдвэрт хүрсэн бололтой гэж Наижл бодлоо. Ганцxан Вокерын гэр бүлийнхэн бие биенээсээ салж явсан биш бас Тэйлорынхон нүүж явсан бололтой тэднийг хаанаас ч олсонгүй.
Наижл гадаа гарч тамхиа татах зуур одоо юу хийхээ бодож зогсов. Тэр Сара, Хортон нарыг олсон гэдэгтээ итгэлтэй байлаа. Индиан ээж, адилхан нэрс, 1891 оны тооллогонд бүртгэгдээгүй, бас тэд хоёулаа Ютад байжээ. Тэд нар жинхэнэ насаа нуусан учраас нас нь таарсангүй. Арван хэдхэнтэй хоёр хүүхэд энэ их урт замыг ямар их зориг тэвчээр гарган туулсныг төсөөлж бодоод Наижл толгой сэгсэрлээ.
Тэр тамхиа татаж дуусаад дотогш орж хүн амын тооллогын бүртгэлийг дахин судлав. 1890 оноос хойш Анналеа болон түүний хүүхдүүд ор мөргүй алга болжээ. Зөвхөн Ютад ч биш, Темперанс, бүр Нэгдсэн улсын хаана ч байсангүй. 1910 онд, дараагийн хоёр удаагийн хүн амын тооллогонд ч байсангүй. Энэ гэр бүлийнхэн архивт дахин тэмдэглэгдэж үлдээгүй ажээ. Гэр бүлийн судалгааны сайт дээр Сара Хортон нарын нэрсийг орууллаа. Наижлын таамаглаж байснаар тэнд зөвхөн тэдний төрсөн он сар өдрийг мэдээлжээ.
Наижл мэдээллийн цэг дээр очиж өөр архив байдаг
эсэхийг асуувал тэд 1846-1868 оны хооронд мормоны шашинд нэгдэхээр европоос америкт усан онгоцоор ирсэн шилжин суурьшигчид, бас цөл газрыг туулан Ютад амьдрахаар ирсэн мормон нүүдэлчдийн нэрсийг хадгалсан мэдээллийн сан байдгийг хэлж өгөв. Наижл Оорсон Вокерын нэрийг хайлтын программд оруулбал дэлгэцэн дээр түүний мэдээлэл гарч ирлээ. Тэр 1828 онд Нью Иоркийн харьяа Вашингтон хотын Хартфордод мэндэлжээ. Нэрний линкийг нээвэл түүний бүх амьдралыг тоочсон бүтэн нүүр хуудас гарч ирлээ. Оорсон Жаред Вокер, Чарити Вийлер нарын хүү бөгөөд хүүг төрсний дараахан удалгүй эх нь нас барж, 1963 онд эхийг нь нас барснаас хойш 135 жилийн дараа Навууд адислажээ. Оорсон 1839 онд эцгийнхээ хамт мормон болж, зургаан жилийн дараа сахил хүртсэнээр илүү эрх мэдэлтэй болсон байна. Түүний нас барсан өдрийг тэмдэглэж үлдээгээгүй байлаа.
Наижл хуудсыг доош нь гүйлгэн уншлаа. Оорсоны долоон эхнэр, тэдний гэрлэсэн өдрүүд болон үр хүүхдүүдтэйгээ үүрд мөнх хамт байхаар баталгаа хийлгэсэн өдрийг тэмдэглэжээ. Баталгаа хийгдээгүй гэрлэлтийг нас барахад нь цуцалсан байлаа.
Анналеаг 1856 онд төрсөн, мөн долоон хүүхэд төрүүлсэн гэж бичжээ. Түүний эцэг эхийн нэрс болон нас барсан өдрийг тэмдэглээгүй байв. Сарагийн нэрийн ард зөвхөн 1876 онд төрсөн гэж бичжээ. Түүний ах, эгч, дүү нарын талаар арай илүү мэдээлэл байлаа. Тэдний нас барсан өдрийг тэмдэглэж үлдээжээ. Хамгийн том хүү Жоноос бусад нь бүгд нэг өдөр 1890 оны есдүгээр сарын 22-нд нас барцгаасан байв.
Наижл эхлээд энд алдаа гарсан байх гэж бодоод үргэлжлүүлэн Оорсоны бусад зургаан эхнэр болон гучин нэгэн хүүхдүүдийн талаархи мэдээллийг уншлаа. Түүний хамгийн бага хүүхэд 1889 онд төржээ. Гэр бүлийн нийт дөчин хоёр хүмүүсээс арван найм нь намрын тэр нэг өдөр зэрэг нас барцгаажээ. Энэ алдаа гэж Наижл дахин бодсон боловч мэдээллийн санг маш их нарийвчлалтай хийсэн гэж тэндэхийн ажилтан батлав. Тэр үед яг юу болсон юм бол?
Наижл сонины мэдээлэл дотор хайж үзэхээр шийдлээ.
Логан Лидер сонины 1879-1898 оны хоорон дахь бүх дугаарыг гэрэл зургийн аппаратаар хувилан авч интернетэд байрлуулжээ. Энэ сонин нэг хэсэг Юта Журнал гэж нэрлэгддэг байснаа сүүлд Логан Журнал болжээ. Хожмын үеийн Гэгээнтнүүдийн сүм энэ бүх түүхэн баримтуудыг хүч хөдөлмөр гарган нэгтгэж чадсаныг харсан Наижлд бишрэх сэтгэл төрөв. Үндэсний санах ойн мэдээллийн сан кодлогдсон тул хэрэглэх хүмүүс зөвшөөрөл авах хэрэгтэй ажээ. Зөвшөөрөл авахын тулд Наижл зөвхөн тэдэнд хүндэтгэл үзүүлэхэд хангалттай байв.
Наижл 1890 оны есдүгээр сарын 22-ны өдрийн мэдээлэлтэй сонины дугаарыг хайж байгаа билээ. Сонинг долоо хоногт хоёр дугаар нийтлэн гаргадаг байжээ. Долдугаар сар, наймдугаар сарын дугааруудыг хурдан гүйлгэсээр эцэст нь есдүгээр сарын 17, 20-ны дугаар гаргаж ирлээ. Гэтэл есдүгээр сарын 24-ны лхагва гаригийн дугаар байсангүй. Наижл архивын ажилтныг дуудлаа. Хэдэн ажилтан хамт ирж Наижлтай хамт уг дугаарыг хайгаад олсонгүй. Тэд юу хэлэхээ ч мэдэхгүй, зарим нь хий дэмий толгойгоо маажиж зогсоно. Хэн ч шалтгааныг нь мэдэхгүй ажээ. Наижл гадагшаа гарч, хэдийгээр нүүр учирч байгаагүй ч үргэлж ажил төрлийн холбоотой байдаг, удам судлаач эмэгтэй Донна Фагено руу утастлаа. Давст нуур хотод амьдардаг тэр эмэгтэй америкаас Наижлд судалгааны ажилд нь хэрэгтэй баримт материалыг байнга олж өгч тусалдаг бөгөөд Наижл ч мөн адил түүнд хариу тус болдог билээ. Наижл хамтрагчаасаа Логан Лидер сонины архивыг ямар мэдээллийн сангаас олж болохыг асуусанд тэр энэ талаар мэдэхгүй байв. Сонины дугаарын жинхэнэ эх хувийг олж чадах болов уу? Донна Наижлын нэг адил ганцаараа бие даан ажилладаг ч Нэгдсэн Улсын хэмжээнд байдаг бараг бүх судлаач нартай харилцаа холбоотой байдаг. Тэр "Энэ ажлаа надад даалгачих" гэжээ. Наижл буцаж ороод дахин хэдэн мэдээллийн санг ухаж үзээд эрснээ олж чадсангүй. Хэдийн орой болж гадаа харуй бүрий болжээ.
Түүнийг гадаа тамхи татан зогсож байтал Америкаас утасдлаа.
Наижлд хэдийн танил болсон Доннагийн сөөнгөдүү хоолой сонсогдлоо. Тэр Доннаг зогсоо зайгүй ярих зуураа тамхи баагиулж байдаг хээ шаагүй шаргал үстэй нэгэн гэж төсөөлөн боддог ажээ. Наижл хэзээ нэгэн цагт түүнтэй уулзвал таамаглал нь зөв эсэхийг мэдэх байх даа.
- Чөтгөр ав, Наижл! гэж Донна гайхснаа нуулгүй дуу алдаад
- Тэр сонины нийтлэлд чинь юуны тухай бичсэн юм бэ? гэж асуулаа. Наижл инээд алдсанаа жаахан болгоомжлон
- Надад таамаглах юм алга. Яасан бэ? гэлээ.
- Яасан бэ гэнэ ээ? Тэр сонины дугаарыг Линкольны булш шиг хүрэхийн аргагүй нууцалсан байна. Ойлгомжтой юу!
- Нээрэн гэж үү?
- Итгэлтэй байна. Чиний хэлснээр энэ мормончуудтай яах аргагүй холбоотой юм байна. Би Давст нуур хотын номын сан руу утасдахад тэд энэ материалыг олж өгөхийг амалсан. Гэтэл тэд над руу эргэж залгаад юу ч олоогүй гэж хэлсэн. Дараа нь би тэр номын санд ажилладаг танилтайгаа утсаар ярилаа. Тэр энэ сонины эх материал нийтийн хэрэгцээнд байхгүй, Сүмийн зарим баримттай хамт хэний ч нүдэнд өртөхөөргүй нууц шүүгээнд хадгалагдаж байгаа гэнэ.
Наижл яг юу болоод байгааг мэдэхээ байлаа.
- Эндээс надад хийж чадахаар юм байна уу?
Донна шууд хариу өгсөнгүй, хэсэг азнаснаа
- Би Логан руу хүн илгээж тэндээс асууж сураглаж болох юм. Тэр сонинг авахаар хүсэлт гаргах үед өчнөөн асуудал тулгарах учраас заавал албан ёсны зөвшөөрөл хэрэгтэй болно.
- Би одоо Лондон хотын Метрополитаны Цагдаагийн газартай хамтарч ажиллаж байна. Хэрвээ тэр сонинг олж чадвал нэг алуурчинг олж барих боломж гарч, арван дөрвөн настай охины амийг аварч магадгүй.
Утасны цаана хэсэг чимээ гарсангүй.
- Чи надаар тоглоод байх шиг байна, тийм үү?
- Үгүй, яалаа гэж. Энэ үнэхээр үнэн.
- Тэгвэл чи наад англи өгзгөө чирээд Давст нуур луу хүрээд ир. Тэгээд миний яаж бужигнуулахыг хараарай.

_________________
Sakura


Last edited by naran1962 on Mar.01.19 4:13 am, edited 1 time in total.

Top
   
PostPosted: Jul.16.17 9:20 pm 
Offline
Supsta Asuult Sambar
User avatar

Joined: Oct.21.09 11:58 pm
Posts: 15088
Location: Düsseldorf, Germany
Hewlegdej garwal zawal awnaa! kk Amjilt ta ch gess nadad zunduu uram zorig ugcha shu! :laugh5: Tegshed bi bas ahiad sain helnee! chadah chineegerei!

:angel:

_________________
управляй своей судьбой


Top
   
PostPosted: Jul.17.17 1:21 am 
Offline
Давамгайлагч Гишvvн
Давамгайлагч Гишvvн
User avatar

Joined: Jul.30.06 7:33 am
Posts: 899
Location: Holland
20


Сузи Дансон Фостерын ширээн дээрх бичиг баримтуудыг судалж дуусаад кофегоо уулаа. Тэр бүтэн цагийн турш Дэйв Алвины илгээсэн хэргийн газар дээр авсан зурагнууд, цогцоснуудын задлан шинжилгээний дүгнэлтүүдийг судалжээ. Фостер түүнд бас энэ хэрэг мормонтой холбоотой байж болох баримтуудыг дэлгэн хэлсэн байна.
- Наомиг бэлгийн дур сонирхлоос болж хулгайлсан гэж дүгнэсэн маань алдаа байжээ гэж хэлээд Сузи Мартин Стами, түүний хүү хоёрын цогцосны зургийг авах зуур хэлснээ
- Энд шал өөр шалтгаан байгаа нь ойлгомжтой байна гэлээ.
- Тэр үеийн нөхцөл байдалд тэгж дүгнэхээс өөр арга байгаагүй гэж Фостер хариу хэлэв. Сузи мөрөө хавчаад
- Тийм биш ээ гэчихээд кофеноосоо дахин балгалаа.
- Одоохондоо баталгаатай биш ч энэ хоёр хэргийг хоорондоо холбоотой гэж үзвэл цогцоснуудыг олсон газарт ямар нэг утга агуулагдаж байна. Кэти, Мартин, бас хүүгийн цогцсыг гэрээс нь зориуд чирч гарган цэцэрлэгт аваачиж тавьсан. Алуурчин үүнийг чухал гэж үзсэн учраас ингэж хийсэн. Сузи энэ онолоо батлах мэт урагшаа бөхийлөө. Фостер түүний энэ намуухан, бага зэрэг сөөнгөдүү хоолойг өдөржин чагнан суухад бэлэн байв. Тэр хэрэв ямар нэг бараа сурталчлах юм бол би шууд худалдаж авах байсан гэж Фостер боджээ.
- Гурван цогцос бүгд нүүрээрээ доошоо харсан байна. Алуурчин хийсэн хэрэгтээ гэмшиж байсан учраас тэдний нүүрийг харж зүрхлээгүй. Магадгүй тэр өөрөөсөө ичсэн. Эсвэл... Сузи дуугаа хураачихав.
- Эсвэл юу гэж?
- Түүний хийсэн хэргийн зорилготой холбоотой учраас цогцоснуудын нүүрийг доош нь харуулж тавьсан. Кэтиг эхэлж алчихаад дараа нь гадагшаа чирч гарган тэнд хоолойг нь хэрчсэн. Стамигийнхныг орон дотор нь буудаж алаад цэцэрлэгт чирч гаргасны дараа дахиад буудсан байсан. Алуурчин тэр хоёрыг хэдийн үхсэн гэдгийг чирч гаргахаасаа өмнө мэдсэн байж таарна. Тэгсэн ч гэсэн тэр дахиад буудсан. Уурлаж хорссондоо биш, харин үүнийг төлөвлөсөн ёсоороо хийсэн. Тэгэхээр түүнд энэ хүмүүс зөвхөн үхсэн нь хангалттай биш байжээ. Тэдэнд давхар шийтгэл ноогдуулах ёстой байсан. Сузи Фостер луу хараад
- Хүүгийн эх, Кэролын цогцос гэртээ үлдсэн байсан. Тэр 1891 онд зугтсан хос хоёртой цусан төрлийн холбоо байхгүй гэсэн байх аа? гэж асуув.
- Үгүй, тэр чинь Мартины эхнэр. Сузи толгой дохилоо.
- Леонигийн ээж, Жиллиан героины тун хэтрүүлснээс нас барсан биз дээ? Фостер түүний үгийг батлан толгой дохиод
- Гэхдээ алуурчин түүнд тэр героиныг өгсөн байх боломжтой. Тэр сайн чанарын героин авах ямар ч боломж байгаагүй. Миний бодлоор алуурчин тэр эмэгтэйн хэрэглэдэг тунг сайн мэдсэн учраас цэвэр героин түүнийг үхэлд хүргэнэ гэж мэдэж байсан.
- Гэвч энэ арга бусад аллага хийсэн арга барилтай огт тохирохгүй байна.
- Тэр бол гурван жилийн өмнө болсон хэрэг. Энэ хооронд алуурчин магадгүй илүү том төлөвлөгөө боловсруулсан байх л даа гэж Фостер хариу хэллээ.
- Энэ бүх аллагыг үйлдэх тодорхой нэг ул суурьтай
шалтгаан байна. Цусан төрлийн хүмүүс үхсэн нь огт хангалтгүй. Тэд ямар нэг төрлийн шийтгэл давхар амсах ёстой.
- Алуурчин Стамигийн охин, Рэчилийг гэртээ байгаа гэж бодсон болов уу?
- Харин энэ чинь миний сонирхлыг татаад байгаа юм. Яагаад ч юм тэр охиныг гэртээ байхгүй гэдгийг мэдэж байсан гэж надад санагдаад байна. Тэр бас охиныг гэртээ байхгүй байгаасай гэж хүссэн. Охин одоо арван нэгтэй гэсэн биз дээ?
- Тийм ээ гэж Фостер батлан хэллээ.
- Наоми арван дөрөвтэй. Чиний надад ярьсан охин, Леони бас арван дөрөвтэй байсан. Тэд хоёулаа төрсөн өдрөө алга болсон. Алуурчинд тэдний нас их ач холбогдолтой. Стамигийн охин тэднээс насаар бага. Хэрвээ алуурчинг та нар барихгүй бол тэр сүүлд охиныг авахаар эргэж ирнэ. Охидыг тодорхой нэг зорилгод ашигладаг. Жишээлбэл: хүний гар хүрээгүй, онгон ариун байдлын билэг тэмдэг. Эрчүүд болон насанд хүрсэн эмэгтэйчүүд үхэх ёстой байжээ. Одоо чиний асрамжинд байгаа тэр арван нэгэн настай хүүг ч тэр алах зорилготой байгаа. Харин охид бол түүнд хэрэгтэй. Тэднийг яг юунд ашиглах гээд байгаа талаар би мэдэхээс ч айж байна. Бас нэг зүйл гэвэл алуурчинд нэг тодорхой зорилго бий.
- Удмын мод гэж би бодож байгаа.
- Тийм ээ, түүнд алах ёстой нэг удмын хүмүүсийн нэрсийн жагсаалт байгаа. Гэхдээ энд бас өөр нэг юм байна.
Фостер санал нэг байгаагаа харуулан толгой дохичихоод Сара Ровлигийн булшнаас авсан нөгөө зургаа Сузид өгөхдөө хаанаас авснаа хэллээ. Зургийг харсан Сузигийн царай хувьсxийсэн боловч нэг ч үг хэлсэнгүй.
- Үүнтэй холбоотой байж магадгүй гэж чи бодож байна уу? гэж Фостер асуув.
- Болох л юм. Цогцоснуудыг оршуулахаар нэг эгнээ болгон
тавьсан байна. Энэ алуурчны үйлдээд байгаа хэргийн шалтгаан байж болно. Гэхдээ энэ юун хүмүүс юм бэ?
- Үүнийг чинь л тодруулмаар байна. Бид одоохондоо мэдэхгүй байна гэж Фостер хэлээд зургийг ширээн дээр буцааж тавьснаа
- Алуурчин ямаршуухан төрхтэй хүн байгаа гэж чи бодож байна бэ? гэж асуув.
- Мэдээллүүдийг нэгтгэж үзвэл тэр миний бодож байснаас илүү хатуу чанга, эрс шийдэмгий хүн юм. Харин миний өмнө хэлж байсанчлан тэр их царайлаг, бас хүмүүстэй сайхан харьцаж чаддаг. Леониг уруу татаж авч явж чадсанаас харахад л энэ тодорхой байна. Тэр бусдыг өөртөө татах, ятгахдаа маш сайн. Насанд хүрээгүй охидыг бэлгийн харьцаанд уруу татсан хэргээр шийтгэгдэж байсан гэсэн таамаглалаа би буцааж авлаа. Түүний охидод хандаж байгаа зорилго нь шар сэмжилсэн эрчүүдийнхээс шал өөр. Сузигийн хэлсэн үг Фостерын бодлыг баталлаа.
- Би бас нэг юм нэмж хэлье.
- Тэр чинь юу юм бэ?
- Миний бодлоор тэр ганцаараа биш.
- Алуурчин өөр хүнтэй хамтарч хэрэг үйлдэж байна гэж үү?
- Би тэгж хэлээгүй. Одоо болтол гэмт хэргээ алдаа гаргалгүй, амжилттай хийж байгаагаас харахад түүнд дэмжлэг үзүүлж байгаа ямар нэг хүн байна.
- Хэн юм бол?
- Түүнийг та нар эрж олох хэрэгтэй.
- Ингэхэд чи надтай хамт Харрис руу очиж энэ бүгдийг хэлж өгч чадах уу? Сузи цаг руугаа хараад
- Би арван таван минутын өмнө хэдийн өөр газар очих ёстой байсан. Чи өөрөө хэлчихэж болохгүй юм уу? Дараа нь би дүгнэлт бичиж өгье.
- Хүлээх цаг алга. Хэрвээ чи надтай очвол асуудал хурдан шийдэгдэнэ.
- Юу гэсэн үг вэ? Сузи Фостерыг хариулахаас өмнө учрыг
ойлгосон бололтой.
- Харрис бид хоёр дотно харьцаатай учраас гэж үү?
Тэдний харьцаа одоогоор жирийн болзоогоор хязгаарлагдаж байгаа гэж бодож байсан Фостерын итгэл найдвар нуран унав.
- Тийм ээ. Надад түүнтэй үгээ ололцох амаргүй байдаг.
- Би энэ талаар сонссон. Гэхдээ чи өөртөө анхаарал тавих хэрэгтэй. Чи саяхан айхтар юм туулж өнгөрүүлсэн болохоор ажлаа алгуур тайван хийх хэрэгтэй.
- Харрис чамд үүнийг орон дотор хамт хэвтэж байхдаа хэлсэн бололтой, тийм үү?
- Битгий нялх хүүхэд шиг аашлаад байгаарай, Грант гэж Сузи уурсан хэллээ. Фостер хоёр гараа өргөн
- Уучлаарай, би үнэхээр бүдүүлэг зан гаргачихлаа. Гэхдээ энд илүү ноцтой асуудал болоод байгааг ойлгуулж, түүний бодлыг өөрчлөхөд чиний тусламж надад хэрэгтэй байна. Наоми одоо ч амьд байгаа, гэвч тэр илүү аюултай зүйлтэй тулгарах болно. Өөр нэг охин хулгайлагдаж, хүчирхийлэлд өртсөн бололтой. Бас нэг арван нэгтэй хүү алагдаж магадгүй болоод байна гэж учирлав.
Сузи Фостерыг хөмсгөө зангидан харж зогссоноо
- За яахав, би чамтай хамт явъя гэлээ.
- Гялайлаа.
- Зүгээр ээ гэж хэлчихээд Сузи бичиг баримтуудыг хаман авах зуураа Фостер луу харж чин сэтгэлээсээ инээмсэглэснээ
- Ингэхэд чи намайг хардаад байгаа юм уу? гэж хэлэх нь тэр.

Фостерыг ажлын газраасаа Сузитэй хамт гарах үед гар утас нь дуугарав. Энэ Барнес байлаа. Гудамжны чимээ шуугиан чанга байсан ч тэр сонины дутуу дугаарын тухай Наижлын яриаг сайн ойлгожээ. Тэдний эрлийн ажилд тус болж магадгүй бас нэг боломж байхгүй болсон бололтой. Фостер Барнест гэртээ утасны дуудлага хүлээгээд байж байхыг захиад утсаа таслав.
Ахлах мөрдөгч Харрисын инээмсэглэл Фостерыг хараад дорхноо бөхчихөв. Хэдийгээр Сузи тэнд байсан ч түүний царай хөгжилтэй харагдахаа больжээ. Харрис өөрийгөө тайвшруулах гэсэн мэт хүзүүгээ илж базлан, амьсгалаа гүнзгий авч байлаа. Наомигийн хэргийг мөрдөх ажил нь урагш муутайгаас нойр алдсан нь харваас илт байлаа. Мөрдлөгийн багийн залуучуудаас ямар ч шинэ мэдээ ирээгүй ажээ.
- Хэрэг болчихоор шинэ мэдээ олсон гэж хэлж үзээрэй, Грант. Тийм юм бидэнд маш их хэрэгтэй байгааг тэнгэр бурхан ч мэдэж байгаа гэж хэлээд Харрис санаа алдлаа.
Яг цагийг нь олж иржээ гэж бодсон Фостер түүнд мормончуудтай холбоотой мэдээллийн талаар ярилаа. Харрисын ядарч, цонхийж цайсан нүүрэн дээр үл итгэсэн шинж илт харагдана.
- Алив, бүгдийг дэс дараатай авч үзье. Тэгэхээр Кэти Дрэйк болон Эссекст байдаг түүний төрөл төрөгсөд тэдний мормон байсан элэнц хуланц нарын асуудалтай холбоотой алагдсан болж таарч байна уу?
- За даа, ер нь тийм гэж Фостер хариу хэлэв.
- Хэрвээ эдгээр хүмүүс үхвэл дараа нь мормон болох боломжтой гэсэн мухар сүсэгтэй холбоотой гэж чи бодож байгаа юм уу?
Фостер толгой дохилоо
- Тэднийг адислаж тэнгэрийн хаант улс руу аваачиж чадна.
- Танайд байгаа тэр арван нэгтэй хүү дараагийн хохирогч байх нь ээ? Фостер хариултаа бататган дахин толгой дохилоо.
- Тэгвэл энэ Наомитой ямар холбоотой юм бэ? Хэрвээ алуурчин сүсэг бишрэлээсээ болж өс хонзон авч байгаа юм бол яагаад охиныг алаагүй байдаг билээ? Охиныг шашиндаа элсүүлэх хэрэггүй байсан гэж үү? Алуурчин түүнийг хулгайлахгүйгээр шууд алчихаж болох байсан шүү дээ. Бас тэр чиний алга болсон гэж хэлээд байсан охин ч гэсэн адилхан. Тэр охин алагдаагүй гэдэг нь тодорхой. Тиймгүй бол тэр дүүдээ захиа бичиж чадахгүй байсан.
Сузи охидыг өөр нэг тодорхой зорилгод ашиглах гэж байгаа талаар Харрист тайлбарлаж өглөө. Харрис Фостерын ярьснаас илүүтэй Сузигийн ярихыг илүү анхааралтай сонсов. Сузиг ярьж дуусангуут Фостер яриагаа үргэлжлүүллээ.
- Хохирогчид 1890 онд Нэгдсэн Улсаас ирсэн хоёр хүний үр удам гэдгийг бид мэднэ. Тэр хоёр ямар нэг аюултай хэрэг гарсны дараа зугтсан нь эргэлзээгүй. Бид Сара Ровлид байсан нүүрс болтлоо шатсан цогцоснуудын зургийг олсон. Энэ ямар учиртайг одоогоор мэдэхгүй байгаа ч 1890 онд Сара Ровлигийн төрөл төрөгсдөөс арван найман хүн нэг өдөр нас барсан нэг хэрэгтэй холбоотой гэж бид бодож байна. Гэхдээ бид одоогоор бүгдийг тодорхой мэдэхгүй байна. Тэр зугтсан хоёр хүн энэ хэрэгтэй холбоотой байсан учраас тэдний үр хойчууд шийтгэлийг нь амсаж байгаа байх. Энэ бүхний хариултыг Давст нуур хотын төв номын сангаас олж магадгүй юм.
Харрис нүүрээ ярвайлгаснаа Фостерын цоо ширтэх харцыг хараад
- Тэгвэл тэнд асуултын хариулт байгаа байх нь ээ гэж бодлыг нь таамаглах мэт хэлэв.
- Чи арай өөрийгөө тийшээ явуул гэж хэлэх гэсэн юм биш биз? Фостер толгой сэгсрэн
- Үгүй, намайг биш, Наижл Барнесыг. Тэр тийшээ биднээс энэ мэдээллийг тодруулах зорилгоор албан ёсны хүсэлт авч явна. Тэнд өөр судлах зүйл гарч магадгүй учраас Барнес явсан нь хамаагүй дээр.
- Жирийн нэг иргэн хүнийг тийшээ ганцааранг нь явуулна гэдэг байж боломгүй хэрэг, Грант.
- Тэгвэл нэг мөрдөгч хамт явуулчих. Харрис дахин амьсгалаа гүнзгий аваад хүзүүгээ иллээ. Тэр харцаа ханан дээгүүр гүйлгэн зогсож байснаа Фостерыг харж толгойгоо
дохин
- За тэгье. Бид Барнесыг өнөө орой Давст нуур хот руу явуулна. Охиныг хурдан олохын тулд надад мөрдлөгийг урагштай болгох мэдээлэл зайлшгүй шаардлагатай байна. Хэрвээ тэр үхчихвэл надад харамсалтай байх болно. Тийм явдал болвол бидний мөрдлөгт ганцxан цогцос туслах болох нь. Ингэхэд Барнестай хэнийг явуулах вэ? гэж хэлэв. Фостер хаалга руу алхах зуураа
- Хэнийг явуулахaa би мэдэж байна гэлээ.
- Грант?
- Яасан бэ? Харрис дахин санаа алдсанаа
- Нөгөө дахин ажлаа эхлүүлэх төлөвлөгөөг мартаж үз. Одоо чи хүссэн цагаараа ажиллаж болно гэв.

Фостерын өрөөнд бухимдлаа нуухыг ч хүсээгүй бололтой нэг залуу мөрдөгч Гэриг дагуулан орж ирлээ. Мөрдөгч, хүүтэй хамт хэдэн цагийн турш цайны газарт зурагт харж суусан ч тэд хоорондоо тийм ч сайхан харьцаатай байгаагүй нь илт байлаа. Мөрдөгч хүүг өрөөнд түлхэж оруулчихаад хурдхан арилахыг хүссэн боловч Фостер түүнд гадаа түр хүлээж байхыг тушаав. Гэри ууртай харагдах ажээ.
- Ямар өөдгүй хог вэ? гэж тэр хэллээ.
Фостер хэлсэн үгийг нь анзаараагүй дүр үзүүлэв.
- Сонсооч, хүү минь. Би маш их завгүй байна. Чамайг түр байлгаж сайн асарч хамгаалах газар би олсон. Чиний дэргэд нэг цагдаагийн ажилтан өдөр шөнийн турш хамт байна. Харамсалтай нь чи гадагшаа гарч болохгүй, уучлаарай. Харин тэнд сателит зурагт, компьютер, ПС- тоглоом гээд чиний дуртай бүх юм байгаа. Чи тэнд түрхэн зуур байчих.
- Би явахгүй гэж Гэри зөрүүдлэв.
Фостер санаа алдаад
- Яагаад? гэж асуувал Гэри хариу хэлсэнгүй.
- Чи сонс доо. Чамайг тэнд аюулгүй байж чадна гэдгийг би амлая. Бусад газраас илүү, бас манай гэрээс ч илүү сайн хамгаалагдсан. Хэрвээ би хамгаалалтанд зуун хувь итгэлгүй байсан бол чамайг тийшээ явуулахгүй байсан. Цонхоор гадагшаа ширтэн зогсох хүү уйлах гэж байх шиг харагдав.
- Хөөе, тэнд бас Xbox, Wii гээд зөндөө олон тоглоом байгаа. Бас чи DVD кинонууд захиалан авч үзэж болно. Би чиний оронд байсан бол дуртайяа очих байсан.
Хүү Фостер луу гуниг, гомдол шингэсэн том хүрэн нүдээрээ хараад
- Тэгвэл чи яагаад надтай хамт явахгүй байгаа юм бэ? гэж асуулаа. Фостер гэнэт хүү яагаад явах дургүй байгааг ойлгоод юу гэж хариулахаа ч мэдэхгүй хэл нь гацчихав. Тэдний хооронд нэг далд холбоо бий болсон бололтой.
- Гэри, би өнгөрсөн долоо хоногт алга болсон охин, чиний эгч хоёрыг хулгайлсан, нагац ах, эгч, үеэлийг чинь алсан, бас чамайг хайгаад байгаа тэр хүнийг олж баривчлах хэрэгтэй. Хэрвээ би чиний дэргэд байгаад байвал миний ажил улам хүнд байх болно гэж Фостер хүүд тайлбарлалаа.
Гэри түүнийг гомдолтой харсаар байв.
- Бас би чамайг дэргэдээ байлгах дургүйдээ, өдөржин нааш цааш зөөхөөс залхсандаа ингэж байгаа юм биш шүү. Дээр нь чи миний дэргэд байвал аюулд өртөх болно. Надад итгээрэй, хүү минь. Гэри Фостерыг нүдээ цавчилгүй таг ширтэн зогсож байсан ч хэдийн бууж өгсөн бололтой нүднийх нь харц зөөлөрчээ.
- Чамайг аюулгүй байгаа гэдэгт итгэлтэй болсон үед би тэр муу сэтгэцийн өвчтэй галзуу новшийг амархан барих болно. Чи миний хэлснийг ойлгов уу? Гэри толгой дохиод инээд алдлаа.
- Хөөе, ам чинь цуурлаа гэж хэлээд Фостер Гэри рүү дөхөн очиж толгойг нь илэв. Гэри эсэргүүцэл үзүүлэхээ больжээ.
Тэр хэдхэн хоногийн өмнө миний гарыг хазаж байсан шүү дээ гэж Фостер бодсноо инээмсэглэлээ.
Фостер утсаа авч Барнес руу залгаад шүдний сойзоо авч, холын аянд гарахад бэлтгэ гэж хэлэв.

_________________
Sakura


Last edited by naran1962 on Mar.01.19 4:15 am, edited 1 time in total.

Top
   
PostPosted: Jul.18.17 2:32 am 
Offline
Асуулт Самбарын Хvндэт Харуул
User avatar

Joined: Sep.21.09 1:02 pm
Posts: 6324
Location: Энд
Quote:
ghde bi Найжилд durtai kk :frog: Хадер daraagin nomni ehnii hesegt manai Найжлыг gomdooson bn! jhn durgui hured unshal suujin! :think:
Хаха би бас Цусан өшөөг эхлүүлэнгүүтээ Хадер Найжлыг хаячихсан бхаар нь аягүй уур хүрсэн шд хаха.

_________________
:wink:


Top
   
PostPosted: Jul.18.17 2:51 am 
Offline
Давамгайлагч Гишvvн
Давамгайлагч Гишvvн
User avatar

Joined: Jul.30.06 7:33 am
Posts: 899
Location: Holland
21


Гол танхимд эрэгтэй эмэгтэй, тарган туранхай, яс үндсээрээ ялгаатай олон хүмүүс байлаа. Гэвч Наижл тэднийг гэр бүлийн түүх судлалыг эхлэн сонирхогчид болохыг шууд танив. Тэд маш тайван харагдах бөгөөд, өөр хоорондоо намуухан ярилцана. Хүмүүсийн ихэнх нь хэдэн мянган километрийн цаанаас өөр хот, мужаас ирцгээжээ. Тэд нар Давст нуур хотын Хожмын Үеийн Гэгээнтнүүдийн Сүмийн харьяа энэ том номын санг сонирхон үзэхээр тайлбарлагч, аяллын хөтөч нарын ирэхийг хүлээцгээж байгаа ажээ. Өөрсдийнхөө үндэс угсаа, удам судраа таньж мэдэхээр ирцгээсэн тэднийг харсан Наижлд бага зэрэг атаархах сэтгэл төрөв. Америк бол шилжин сууршигчдын өлгий болсон орон билээ. Тэдний ихэнх нь шинээр амьдралаа эхлэхээр далайн чанадаас учирч болох аюулыг ч үл хайхран ирцгээсэн элэнц хуланц нарынхаа түүх намтрыг мэдэхийг хүсжээ. Харин ийм төрлийн түүх намтар Их Британид маш ховор тохиолддог.
Наижл өмнө нь европын орнуудаас өөр хол газар аялж байгаагүй тул цагийн зөрөөнд бие махбодь нь дасахгүй байлаа. Өөр сонин юм олж мэднэ гэж сэтгэл нь догдолж байсан тэрбээр одоо бараг хөл дээрээ зогсох тэнхэлгүй болжээ. Орой Наижл, Хадер хоёрын суусан онгоц Хитроу онгоцны буудлаас нисч, Чикаго хотод шөнө дунд газардаад, дараа нь тэр хоёр О' Харагийн нисэх онгоцны буудал дээр дараагийн суух онгоцоо бүтэн зургаан цаг хүлээжээ. Наижлын толгой бүр хүндэрч, бүх биеийнх нь арьс хуурайшжээ. Тэр арван зургаан цагийн өмнө Лондон хотын метронд суугаад онгоцны буудал руу явж байсан бол одоо харин долоон цагийн зөрөөтэй Америкт, өөрт нь огт танил биш мормончуудын гол төвд ирээд өглөөний цай уухаар сууж байлаа.
Хадер гаднаас орж ирлээ. Тэр Англи руу утсаар ярьсны
дараа төлөөлөгчдөд зориулсан буудалд очиж усанд орсон учир үс нь нойтон харагдаж байв.
- Би энэ цэвэр агаараас дахин дахин амьсгалмаар санагдчихлаа. Лондонгийн агаартай харьцуулах ч юм биш. Уушиг маань бараг анх удаагаа ийм сайхан цэвэр агаараар амьсгалж байх шиг байна гэж хэлээд Хадер цагаа харснаа
- Лондонгоос факс илгээсэн. Найз хүүхэн чинь хэзээ ирэх юм бэ? гэж асуулаа.
Хадерын шоглож байгааг мэдсэн Наижл анзаараагүй мэт өнгөрөөв. Тэр Донна Фагенотой цаг тохирсон болохоор тэр хэзээ мөдгүй ирэх ёстой байв.
- Арван цагт цайны газар уулзахаар тохирсон гэж хэлээд Наижл номын сангийн байрлалын зургийг дэлгэж харснаа
- Цайны газар энэ давхарт хаа нэгтээ байдаг юм байна гэлээ.
Таван давхар энэ барилгад зургаан зуун сая нэрс бүхий мэдээллийн сан, хоёр сая таван зуун мянган бичил хальс хадгалдаг бөгөөд өдөрт бараг хоёр мянган хүн орж гарч байдаг ажээ. Наижлд энэ бүхэн Кьюд байдаг Үндэсний Архивын Газартай харьцуулшгүй том санагдаж байв. Мягмар гаригийн өглөө эрт байсан ч номын санд аль хэдийн олон хүн иржээ. Гэр бүлийн Төвд байдаг хуучин жижигхэн цайны газрыг бодвол эндхийн цайны газар Дорчестерийн ресторан шиг том ажээ.
Нэг ширээн дээр ганцаараа суух шаргал үстэй эмэгтэй хааяа савтай уснаасаа ууж, өмнөх сонингоо анхааралтай уншиж харагдана. Нүүрээ хэт будсан ч царайлаг харагдах тэр эмэгтэй жинсэн өмд, спорт гутал, хар хүрэм өмсжээ.
- Донна мөн үү? гэж Наижл эмэгтэйгээс болгоомжтой асуулаа.
Эмэгтэй өндийж хараад танан цагаан шүдээ ил гарган инээмсэглэж, суудлаасаа бараг үсрэн бослоо. Тэр Наижлтай бараг чацуу ажээ. Наижл инээд алдан гараа сунгатал Донна хүзүүгээр нь шууд тэврэн хацрыг нь үнсэв.
- Чамтай уулзсандаа их баяртай байна гээд Донна түүнийг
толгойноос нь авахуулаад хөлийг нь хүртэл ажиглан харав.
- Чи ямар гоё хүрэм өмссөн юм бэ? Яг мэргэжилтэн шиг харагдаж байна гэж тэрбээр нэмж хэлээд сэтгэлд нь нийцсэн бололтой толгойгоо дохив.
- Баярлалаа. Чамтай уулзах сайхан байна гэж Наижл хариу хэллээ.
- Эцэст нь нэг нүүр нүүрээ хардаг байна шүү, гайхалтай гэж Донна догдлон хэлээд инээмсэглэн
- Хэлний дуудлагатайгаа адилхан чи их хөөрхөн юм байна. Нислэг ямар байв даа? гэлээ.
- Хмм..., их удаан явж ирлээ. Наижл ард нь уруулаа мушийлган зогсох Хадер луу эргэн харж
- Энэ бол мөрдөгч Хадер Женкинс гэж танилцуулав.
Хоёр эмэгтэй гар барилцан хоорондоо анх танилцаж байгаа
хүмүүсийн адил эелдгээр хэдэн үг солилцов.
- Бидэнд туслахыг зөвшөөрсөнд чинь их баярлалаа. Чи уул нь тэгж их... Донна Наижлын үгийг таслан
- За, боль доо гэснээ түүн рүү улам ойртон зогсоод
- Эндээс адгийн амьтдыг эрж хайх чинь сонирхолтой шүү дээ гэж шивнэв. Наижл хариу инээмсэглэлээ.
Донна Мормончуудын Сүмийн гэр бүлийн түүхтэй холбоотой номын сан, цахим сүлжээ, олон нийтийн мэдээллийн хэрэгсэл гээд тэндэхийн булан тохой, нүх сүв бүрийг андахгүй сайн мэдэх ажээ. Эндээс түүнээс өөр сайн мэргэжилтэн олдохгүй нь ойлгомжтой байлаа.
- Гэхдээ энд болгоомжтой байхад илүүдэхгүй шүү, хонгор минь. Хананд хүртэл чих байдаг гэж Донна нэмж хэлээд нүдээ ирмэн
- Ингэхэд чамд ямар төлөвлөгөө байна даа? гэж асуув.
- Бид хоёр хүсэлтийг хүлээж авсан эсэхийг асуугаад материалаа шууд авч болох үгүйг мэдэцгээе. Дараа нь энд уулзацгааж болно биз дээ? гэж Хадер саналаа хэллээ. Донна мөрөө хавчсанаа
- Ойлгомжтой. Хэрвээ би энд байхгүй байвал энэ давхрын
хаа нэгтэй байх болно. Нэрээр минь дуудаарай, гэхдээ аяархан гэж хэлчихээд цааш эргэн яваад өгөв.
Ховор тусгай цуглуулгын тасаг руу явах зуураа Хадер
- Гал цогтой эмэгтэй байна гэж хэлснээ
- Тэр нүүрэндээ энэ их будаг шунхыг түрхэхийн тулд өглөө хэдэн цагт босдог бол гэж би өөрөөсөө асууж байлаа гэв.
Тэдний гарч ирсэн хоёрдугаар давхарт хүн арай цөөн харагдана. Танхимын буланд байрласан хүлээн авах цэгийн дэргэд зузаан нүдний шилтэй, амархан тэвдэж сандардаг байрын дөч эргэм насны халзан толгойтой эр зогсож байлаа. Энгэр дээрх тэмдгэн дээр Эдвард гэж бичжээ. Хадер түүнд ирсэн учраа тайлбарлаад
- Мэдээлэл авах хүсэлт гаргасан бидний факсыг та хүлээж авсан биз дээ? хэмээн асуув.
- Түр хүлээж байгаарай гэж хэлээд нөгөө эр нэг хаалга руу ороод удалгүй гартаа нэг цаас далбагануулан барьсаар буцаж ирлээ.
- Надад хүсэлт чинь байна.
- Ашгүй дээ гэж Хадер хариу хэллээ. Нөгөө эр духаа атируулж
- Гэхдээ бидэнд нэг жаахан асуудал гараад байна. Ер нь бол хоёр асуудал. Нөхцөл байдлаас шалтгаалаад энэ мэдээллийг
би танд үзүүлэх боломжгүй. Хадер биеэ чангалахыг Наижл мэдэрлээ.
- Ямар нөхцөл байдал?
- Энэ ховор тусгай цуглуулгын материалыг үзэхийн тулд Хожмын үеийн Гэгээнтнүүдийн сүмээс зөвшөөрөл авсан байх ёстой.
- Зөвшөөрлийг яаж авдаг юм бэ?
- Та нарын аль нэг чинь Хожмын үеийн Гэгээнтнүүдийн сүмийн гишүүн юм биш үү?
- Үгүй гэж Хадер хариулахдаа инээдээ барихыг хичээв.
- Тэгвэл үнэндээ та нарт сүмээс зөвшөөрөл авч, энэ
материалыг үзэх боломж байхгүй юм байна
- Та тэр материалыг бидэнд авчирч өгч чадахгүй юм биз дээ? Шөнийн турш унтаагүй, ядарсан Хадер биеэ барьж чадахгүй болсныг Наижл харлаа. Эдвард толгойгоо аажуухан сэгсрээд
- Үгүй. Энд зөвхөн зөвшөөрөлтэй үзэж болох тусгай цуглуулга байдаг. Хадер лангуун дээгүүр тэгнэн нөгөө эрд ойртоод
- Танд би нэг юм тодорхой тайлбарлаад өгөх үү? Бидний үзэхийг хүсээд байгаа энэ материал чинь хүн амины хэргийн мөрдлөгтэй холбоотой. Бид тусгай хүсэлт гаргаж бүр Англиас нисэж ирсэн. Одоо харин та алуурчинг эрж олоход чухал хэрэгтэй тэр баримтыг энэ хол замыг туулж ирсэн бидэнд Хожмын үеийн Гэгээнтнүүдийн сүмийн гишүүн биш учраас үзүүлж чадахгүй гэж хэлэхийг хүсээд байгаа юм уу?
- Таны нөхцөл байдлыг би сайн ойлгож байна, хатагтай. Надад ч гэсэн харамсалтай байна. Гэвч энэ бол надаас шалтгаалах...
- Алив би таах гээд үзье. Та зөвхөн өгсөн үүрэг даалгаврыг л биелүүлэх ёстой, тийм биз?
- Хммм, юу...
- Сонс, би тийшээ ороод энэ талаар өөр хүнтэй ярилцах уу? Би энэ баримтны төлөө тэр холоос, Англиас энэ хүртэл зорьж ирчихээд хүлээж байна. Эдвард толгой дохиод
- Тантай уулзаж чадах хүн байгаа эсэхийг би мэдээд ирье. Түр хүлээнэ үү гэж хэлчихээд дахиад ардаа байсан хаалга руу орчихов. Царай нь цонхийж цайсан Хадер Наижл руу эргэж харан
- Чи энэ болоод байгаа новшийн зүйлд итгэхгүй байгаа биз дээ? гэснээ толгой сэгсэрлээ. Наижл ямар хариу өгөхөө мэдсэнгүй, сонины материалыг ямар аргаар авч болох талаар бодож байв.
- Доод давхарт байгаа нөгөө улаа бутарсан царайт бидэнд тусалж чадах юм биш биз?
- Чи хэнийг хэлээд байгаа юм бэ?
- Хэнийг гэж чи бодож байна? Чиний нөгөө будмал царайтай найз хүүхэн, Донна.
- Мэдэхгүй, миний бодлоор чадахгүй байх.
- Доошоо буугаад түүнийг дуудаад үз. Тэр энэ сүмийн гишүүн байж магадгүй. Эсвэл зөвшөөрөлтэй ямар нэг гишүүн таньдаг байж ч магадгүй.
Наижл доошоо гол танхимд очвол Донна бичил хальс уншдаг аппаратны дэргэд нэг хүнтэй ярилцаад зогсож байлаа. Наижлын дөхөж ирэхийг харсан тэрбээр ярилцаж байсан хүнийхээ мөрөн дээр аяархан алгадаад инээмсэглэв. Донна үнэхээр сайхан харагдаж байлаа.
- Мэдээж надгүйгээр чи хол явж чадсангүй бололтой, тийм ээ?
- Харин тийм ээ, бидэнд чиний тусламж хэрэг боллоо. Сүмийн тусгай зөвшөөрөлгүй болохоор бид материалыг авч чадсангүй.
- Нөгөө материал чинь ховор тусгай цуглуулгын тасагт байгаа юм уу? Би үүнийг мэдсэнгүй. Хүлээн авахаас авчихаж болно гэж бодсон юмсан гэж хэлэх үедээ Донна хэдийн инээмсэглэхээ больсон харагдана.
- Тэнд байгаа нэг нөхөр материалыг үзэхийн тулд сүмийн зөвшөөрөл хэрэгтэй гээд байна. Донна шүднийхээ завсраас шүгэлдсэнээ хөмсгөө атируулав.
- Шал балай юм. Тийм байх ёсгүй.
- Энэ чинь юу гэсэн үг вэ?
- Зөвхөн мормон хүмүүс энэ цуглуулгыг үзэж болно. Хожмын үеийн Гэгээнтнүүдийн Сүмийн сүсэгтэн байсан өвөг дээдсээ эрж олох, бас нас барагсдад адис хүртээх, баталгаа хийлгэхийн тулд сүмийн бүх гишүүн, сүсэгтнүүд тэр цуглуулгыг ашигладаг. Харин сонины нийтлэл бол биш. Миний бодлоор энд нэг асуудал байх шиг байна.
- Чи сүмийн зөвшөөрөлтэй хэн нэгнийг танихгүй биз?
- Мэдээж, надад тэр зөвшөөрөл чинь бий.
Наижл сонссон зүйлдээ итгэж чадсангүй, юу хэлэхээ ч
мэдсэнгүй. Түүний байдлыг ажиглаж мэдсэн Донна
- Миний мормон гэдгийг чи гадарлаагүй байх, тийм ээ? гэлээ.
Намайг анх харсан цагаасаа надтай дотносох гээд байсан. Дээр нь нүүр амаа будаж янзалсан. Миний бодлоор мормон хүн ингэж боломгүй санагдах юм гэж бодсон Наижл
- Би... тэгэж... бодоогүй... гэж ээрэн хэлэв.
Ташаа тулан зогссон Донна Наижлын ярихыг болиулах гэсэн мэт гараараа зангаад
- Зүгээр дээ. Биеэ хэрхэн авч явах тал дээр бидэнд нэг асуудал байдаг. Харин чамд гэж хэлэхэд бүх мормон эмэгтэйчүүд гэрийн авгай шиг уйтгартай, навсгар байдаггүй юм. Зарим эрчүүд эмэгтэйчүүдийг ийм байлгахыг хүсдэг байж болох ч бид хувийн эрх ашгийг чухалчлан үздэг. Магадгүй над шиг нөхрөөсөө салсан, ганц бие ээж нар санаснаас цөөхөн байх л даа. Тэгсэн ч иймэрхүү юм тохиолдож л байдаг. Хоёулаа найз руу чинь очъё гэлээ.
Харваас дээгүүр тушаал эрхэлдэг бололтой хослол өмссөн нэг эрхэмтэй ярилцаж байгаа Хадерыг тэр хоёр олж харлаа. Ярилцаж буй эр нүүрэндээ инээмсэглэл тодруулан эелдэг харагдах гэж хэт их хичээж байгаа нь илт мэдэгдэнэ. Лангуу руу ойртон ирж яваа хоёрыг нүднийхээ буланд харсан нөгөө эр эргэж харлаа. Царай нь их цочирдсон харагдана. Хадер нөгөө эрд хандаж
- Та цагдаагийн мөрдөн байцаалтын ажилд саад болсноороо өөр олон хүний амь насыг аюулд учруулах болоод байна. Мормончуудын Сүм гараа цусанд дүрэхийг хүснэ гэж үү? гэлээ.
- Ёстой үгүй шүү, тэрнийг чинь бид хэдийн хангалттай амссан гэж Донна нөгөө эрийн өмнөөс хариу хэлэв.
Хадер Донна руу гайхан хараад хөмсгөө зангидлаа. "Бид" гэсэн энэ үг Доннаг бас мормон гэдгийг илэрхийлсэн үг байсан тул Хадер Наижлын адил маш их гайхжээ.
Донна Хадерын дэргэд зогсож байгаа эр лүү эргэж хараад
- Тодд гэвэл нөгөө эр улам их цочирдсон бололтой
- Донна юу? гэлээ.
- Энэ хүмүүс манай зочид. Тэд их урт зам туулж ирсэн. Энэ хатагтайн хэлснээр тэд маш чухал хэргээр завгүй явж байгаа. Хамтарч ажиллана биз дээ? Тодд гэгч эр мөрөө хавчаад
- Донна, би дүрэм журмыг зөрчих эрхгүй. Тэд сүмийн зөвшөөрөлтэй байх ёстой гэлээ.
- Тэр чинь надад байгаа. Би энэ хүмүүсийн төлөө ажилладаг. Тийм биз дээ, залуус аа?
- Тэгэлгүй яахав гэж Хадер толгой дохин хариулав.
- За тэгэхээр чи тэр хүсээд байгаа материалыг энэ сайхан сэтгэлтэй хүмүүст аваад ир.
- За тэгье дээ гэж хэлээд нөгөө эр явлаа.
- Маш их баярлалаа гэж Хадер хэлэв. Түүний жинхэнээсээ талархсаныг Наижл анзаарлаа.
- Надад талархах хэрэггүй дээ. Надад ч гэсэн арван тавтай охин бий. Охиныг эрж олоход ямар нэгэн шашин эсвэл хүнд суртал саад болохыг би хүлээн зөвшөөрч чадахгүй. Түүнээс гадна би энэ бүхэн Мормончуудын Сүмтэй ямар холбоотой болохыг их сонирхож байгаа.
Хадер дэргэдэх ширээгээ налж зогсоод
- Чи сая Мормончуудын Сүм гараа цусанд хэдийн хангалттай дүрсэн гэсэн. Чи яг юу хэлсэн юм бэ? гэж асуулаа. Донна инээд алдав.
- Манай сүм Америкчуудын колоничлолын эрэг захаар байрладаг. Энэ бол хууль ёс, засаг захирга гэхээр юм бараг байхгүй газар. Энд сүмийн удирдагчид бүхнийг хариуцаж байдаг. Энэ бүхнийг зохицуулахын тулд ганц дэгээ ашиглаагүй нь мэдээж. Одоогийн удирдагчид урьд өмнө хүч хэрэглэж байсныг хэзээ ч хүлээн зөвшөөрдөггүй. Гэхдээ би тэд нартай адилгүй. Би бол Наижлтай адилхан удам судлаач. Тийм болохоор би өнгөрсөн үед болсон хэрэг явдлыг нуун дарагдуулахгүй яг тэр хэвээр нь харуулахыг хүсдэг. Та нарын тэр хайгаад байгаа сонины нийтлэлд сүмийг сайн талаас нь харуулахааргүй юм байгаа бололтой. Тийм учраас
энэ материалыг авахад хүндрэлтэй байгаа юм шиг байна.
Тодд гутлаа чирсээр буцаж ирлээ. Сахал нь байдгаараа унжчихсан уруу дорой харагдах тэрбээр гараа хооронд нь нэг хавсарснаа
- Бидэнд нэг асуудал байна гэж хэлээд амьсгалаа урт авав.
- Бас юу болсон бэ? гэж Хадер тэвчээр алдаж байгаагаа нуухыг хичээсээр асуулаа.
- Та нарын хайгаад байгаа материал номын санд байдаггүй юм байна. Энэ мэдээг сонссон нөгөө гурав учрыг ухаж ойлготол хэсэг хугацаа өнгөрөв.
- Ганцxан эх хувь байдаг юм байна.
- Тэр эх хувийг бичил хальсан дээр буулгаагүй юм уу? гэж Донна асуулаа. Тодд толгой сэгсрэв.
- Гэхдээ Хожмын үеийн Гэгээнтнүүдийн Сүм энэ материалыг
эзэмшилдээ байлгадаг гэж бидэнд хэлсэн шүү дээ. Тийм учраас бид энд ирсэн гэж Хадер хэллээ.
- Миний бодлоор сүмд тэр сонины дугаар байгаа.
- Тэгвэл тэр чинь хаана байдаг юм бэ?
- Тэрнийг нууцалсан гэж би айж байна. Наижл удаан дуугүй байж тэвчсэнгүй.
- Сонин бол олон нийтэд нээлттэй байдаг зүйл. Сонингуудыг зүгээр нэг хурааж авснаар түүхийг өөрчилж чадахгүй. Та нар Сталинчуудтай адилхан зан гаргаж байна. Тодд Наижлыг үг дуугүй хөдөлгөөнгүй цоо ширтэхэд уур нь улам их хүрэв.
- Ингэхэд энэ чинь эрх чөлөөтэй орон биз дээ? Эсвэл энэ Мормончуудын Сүмд хамааралгүй юм уу? Тодд Наижлыг ширтсэн хэвээрээ, түүнийг ярьж дуусахад
- Намайг өршөөгөөрэй. Хэрвээ та нарт санал гомдол байгаа бол түүнийгээ сүмийн удирдлагад хандаж гаргаж болно гэж хэлэнгүүтээ хурдан эргэн контор луугаа орчихов.
Нөгөө гурав номын сангаас гурван блокын цаана байрлах
кофены газар дуугаа хураан сууцгааж байлаа. Нойр алдсанаас Наижлын толгой тугалга цутгасан мэт улам хүнд оргино. Кофе уугаад жаахан сэргэх биз гэж тэр бодож суулаа. Хадер бухимдсан хэвээрээ харагдана. Алга болсон охиныг олох ул мөрийг хайж олохоор бөмбөрцгийн нөгөө талд нисэж ирчихээд одоо тэд Хожмын үеийн Гэгээнтнүүдийн Сүмийн нууцлаг хана хэрмийн өмнө мухардалд орчихов.
Уцаартай байгаа нөгөө хоёрыгоо Донна ажиглан харж байснаа
- Манай сүм олон нийтэд бүх зүйлийг дэлгэн харуулах тал дээр маш том асуудалтай. Энэ бол бидний нээлттэй, үнэнч байна гэсэн итгэл үнэмшилтэй харшилж биднийг байнга бухимдуулж байдаг зүйлсийн нэг байгаа юм. Гэвч сүмийн удирдлага сүмийн өнгөрсөн түүхийн зарим зүйлээс ямар ч утга учиргүй болгоомжлоод байдаг юм гэлээ.
- Яагаад? гэж Наижл асуув. Түүхийг олон нийтэд дэлгэн харуулахгүй нуугаад байх нь ямар хэрэгтэйг Наижл ойлгохгүй байлаа.
- Манай шашин бол залуухан. Мормончуудын Сүм иргэдийг анх бүртгэж тоолж эхэлсэн цаг үетэй мөр зэрэгцэн үүсч байгуулагдсан. Тэгэхээр энд зөвшөөрөл авч ирсэн хүн асар их бичиг баримтыг олж харахаас гадна энэ шашны үндэс суурь хэрхэн тавигдсаныг мэднэ гэсэн үг. Сонинд бас тэдний алдаатай хийсэн зүйлс ч бичигдсэн байгаа. Миний бодлоор энэ олон нийтийн мэдээлэлтэй, Есүс, Мухамед нарын алинтай ч хамааралгүй. Хүмүүсийн итгэл үнэмшил гуйвж мэдэхээр тодорхой нэг хүлээн зөвшөөрөхөд хүндрэлтэй үйл явдал, магадгүй бусдын мэдэж болохгүй зүйлс нийтлэгдсэн байж болно. Тэд нар "Та нар их хичээж байгаа, энэ бол бидний сүсэг бишрэл, дэлхий дээр арван гурван сая хүмүүсийн тахин шүтдэг, дээр нь гурван жил тутамд сая гаран хүмүүс шинээр элсэн ордог шашин" гэж илэн далангүй хэлэхийн оронд аль болохоор нуун далдалдаг. Аливаа нэг сүмийн гаргасан алдааг ил гаргаж тавихгүй, хэрэгт дурлагсад хошуугаа дүрэхээс болгоомжлон шууд нуучихна. Мэдээж энэ бүгд ямар ч ашиггүй, учир нь хэзээ нэгэн цагт тэр бүх бичиг баримт ямар нэг байдлаар ил гарч ирж л таарна. Өнгөрснийг нууж хааж чадахгүй гэдгийг Найжл бид хоёр сайн мэднэ.
- Амен. Даравч далдайна, булавч бултайна гэж Наижл хэллээ. Тэдний ярихыг сонсож байсан Хадер
- Тэгсэн ч гэсэн тэр сонин хаа нэгтээ байж л таарна гэж хэлэв.
- Би ч гэсэн тэгж бодож байна гэж Донна түүний үгийг өлгөн авч хэлээд
- Гэхдээ та нарт хангалттай хугацаа байхгүй, харин...
- Харин юу гэж?
- Та нар яарч байгаа учраас миний бодлоор ганцxан зүйл боломжтой.
- Тэр чинь юу юм бэ?
- Бидэнд машинаар нилээн урт зам туулах хэрэг гарна.


Attachments:
1.jpg
1.jpg [ 7.07 KiB | Viewed 2121 times ]

_________________
Sakura


Last edited by naran1962 on Mar.01.19 4:17 am, edited 1 time in total.
Top
   
PostPosted: Jul.18.17 3:05 am 
Offline
Supsta Asuult Sambar
User avatar

Joined: Oct.21.09 11:58 pm
Posts: 15088
Location: Düsseldorf, Germany
:embarassed: me too uur hureed l unshaad bsan

ashgu tugsguld ni manai 2 niileed duusdiin bn! :laugh5:

_________________
управляй своей судьбой


Top
   
PostPosted: Jul.18.17 4:06 am 
Offline
Давамгайлагч Гишvvн
Давамгайлагч Гишvvн
User avatar

Joined: Jul.30.06 7:33 am
Posts: 899
Location: Holland
3 дахь цуврал ном нь ганцxан Франц хэл дээр хэвлэгдсэн. :bigthumpup: Англи хэл дээр ч байдаггүй. Харамсалтай нь би Франц хэл мэдэхгүй болохоор уншиж чадаагүй. :m4: Би Фостерыг охинтойгоо уулзах байх гэж бодож байгаа :crysad: :crysad: :crysad:

_________________
Sakura


Top
   
PostPosted: Jul.18.17 4:09 am 
Offline
Supsta Asuult Sambar
User avatar

Joined: Oct.21.09 11:58 pm
Posts: 15088
Location: Düsseldorf, Germany
3 ni teul olj unshih yumsaan!

Foster Ohintoigo ulzaaseida! hurhii bodood l yawad bdag , france ner ni yu in boloo nz ohino olj unshad yariad ug geh yumsoon! suulin 3 udur bi shunu 4 hurtel unshla kk udur zaw gardaggui oroi bur dontod suuw hed udur!

manai nz ohin nom unshih durtai! helul dor ni unshchih bh olod!

_________________
управляй своей судьбой


Top
   
PostPosted: Jul.18.17 4:15 am 
Offline
Supsta Asuult Sambar
User avatar

Joined: Oct.21.09 11:58 pm
Posts: 15088
Location: Düsseldorf, Germany
Tsuwral allagatai unshii gej bodod bga nom odoo nada Das Parfum bn! Patrick Süskind-in

france zohiolchinh gej boddog bsan jin german bsin bile! nz ohin maani france hel dr unshsan bsan bi angli hel dr olj unshii gehr endes oldohkun zahij unshii gej bodjaa! minii german hel nom unshihad arai juldad bnoo! kk

ter O'Хара gesen ni chicago gin airportin O' hare -in ner bsanu?

_________________
управляй своей судьбой


Last edited by Sparkle Liya on Jul.18.17 4:15 am, edited 1 time in total.

Top
   
PostPosted: Jul.18.17 4:41 am 
Offline
Асуулт Самбарын Хvндэт Харуул
User avatar

Joined: Sep.21.09 1:02 pm
Posts: 6324
Location: Энд
3н цуврал юм уу? Өө ингээд шунал хөдлөв өө гэж ккк. Би энэ Цусан төрөл, Цусан өшөө 2ыг ч цуврал гэж мэдээгүй шд кк. Цусан төрөлийг уншчихаад, Цусан өшөөг эхлүүлсэн чинь Фостер гараад ирдийн ккк.

_________________
:wink:


Top
   
PostPosted: Jul.18.17 4:44 am 
Offline
Supsta Asuult Sambar
User avatar

Joined: Oct.21.09 11:58 pm
Posts: 15088
Location: Düsseldorf, Germany
kk bi ehnihig ni unshij duusagui bj daragin nomon dr yu garah bol ged dogdlood bur ih yaarch unshsan! tgd Найжл taalagdad bsanig helehu bur hurdan unshiwoo! kino hiiwel goi kino boloh bhda bi bur bodoldoo tusuulj unshij duusgaw! :)

2 dahi nomon dr tgd Sarah ach ohin sanuulad bhad uurinh ni hvv ni aluurchin bolchih gej... uursduur ni uursdiig ni aluulad!

er ni l ter church uud tsaana l jihuudes hurgem muuhai gazar uuder ni garaltgui ! shashini buruu uzeltnud aimar in

_________________
управляй своей судьбой


Top
   
 Post subject: Re: Дан Ваддел
PostPosted: Jul.18.17 4:55 am 
Offline
Давамгайлагч Гишvvн
Давамгайлагч Гишvvн
User avatar

Joined: Jul.30.06 7:33 am
Posts: 899
Location: Holland
Цонх руу шидсэн жижиг чулууны чимээнээр Сара сэрлээ. Үлдсэн оройн турш өөрийг нь зовоож байсан хар дарсан зүүд зэрэглээ шиг замхран арилав.
Энэ бол түүний хуримын өмнөх орой, дүү нартайгаа нэг оронд зэрэгцэн хэвтэх сүүлчийн шөнө байлаа. Гэвч тэр зөвхөн тааз ширтэн хэвтэнэ. Охинд өөрийн мэгшин уйлах дуунаас илүү дүү нарынхаа тийчлэх хөл гарыг мэдрэн, тэднийхээ аяархан хурхирахыг сонсож хэвтэх нь дээр санагджээ. Тэгсэн хэдий ч тэр чулууны чимээ гарахаас өмнө хэсэгхэн зүүрмэглэсэн байв.
Энэ бол Хортон гэж шууд мэдсэн Сарагийн айж түгшсэн зүрх нь баяр хөөрөөр бялхлаа. Тэр цонх руу очиж гадагшаа хараад цэлмэг тэнгэрт бараг бүтэн сар гарсныг хараад бага зэрэг сандрав. Доошоо харвал хүн харагдсангүй. Хортон байнга зогсдог газраа, саравчны ард очиж нуугдсан бололтой. Түүнийхээ ирэхийг хүлээх зуур Сара хэдийн даашинзаа өмсөж, цүнхээ гартаа авсан байжээ. Цүнхэндээ ээж, эрэгтэй эмэгтэй дүү нартайгаа авахуулсан гэр бүлийн зураг, мөн замд хэрэг болж мэдэх хэдэн зүйл хийсэн ажээ. Тэр гутлаа өмсөн үдээсээ чангалж үдлээ. Цонхоо онгойлгохоосоо өмнө өрөөг нэг удаа зэрвэсхэн тойруулан харахдаа бяцxан дүү нарынхаа тухай бодохгүйг хичээв. Дараа нь тэр цонхоор чимээ гаргалгүй шургаж гараад урьдын адил байшингийн урдуур болгоомжтой тонгойсоор өнгөрлөө.
Сара Хортонг саравчны араас олов. Шийдэмгий төрхтэй харагдах Хортон түүнийг хэсэг цоо ширтэн харж зогссоноо
- Ертөнцийн Эзэн чамайг ирнэ гэдэгт ингэж байсан гэж хэлэв.
- Тэгвэл чи намайг ирэхгүй гэж бодсон юм уу? Залуу эр мөрөө хавчаад
- Чамайг гэр бүлээ орхиод явж чадна гэдэгт би бүрэн итгэлтэй байгаагүй гэлээ.
- Би харин огтхон ч эргэлзэж байгаагүй гэж охиныг хэлэхэд Хортон түүнийг биедээ наалдуулан дахин хэзээ ч өөрөөсөө салгахгүй гэсэн мэт хэсэг тэвэрч зогсов. Сара тэврэлт бага зэрэг сулрахад
- Бид хаашаа явах юм бэ? гэж шивнэн асуув.
- Эндээс хол хаа нэг тийшээ. Холхон нэг морь модноос уячихсан байгаа. Бид дорно зүг рүү, далайн эрэгт очиж энэ новшийн газраас аль болох хол зугтана. Чиний аав, ах нар бидний араас мөрдөж хөөнө гэдэгт би итгэлтэй байна.
- Зугтана аа? Хаашаа?
- Англи. Тэнд ажил сайн хийдэг хүн мөнгө олдог гэсэн. Алив явцгаая гэж хэлээд Хортон охины гараас хөтлөн цүнхийг нь газраас авч мөрөн дээрээ тохлоо.
Англи, гэж Сара дотроо давтан хэлэв. Энэ бол дэлхийн бөмбөрцгийн нөгөө талд байдаг газар. Евангалийн номлолын талаар сонссон хүмүүс тэндээс наашаа нүүж ирцгээсэн. Эх орноо орхиж ирсэн тэдгээр хүмүүс нутгийнхаа талаар сайн зүйл барагтай бол ярьдаггүй. Сарагийн бодлоор тэд тэндээс дайжин явахыг илүүд үзсэн байсан. Хэрвээ Хортон тийшээ явахыг хүсэж байгаа бол...
- Зогс!
Тэдний ардаас энэ үгийг хэлсэн хүн бол Сарагийн эх өөртэй ах, тэнэг, догшин ширүүн зантай Алфред байлаа. Тэр тэднийг барихыг маш их хүсэж байжээ.
Хортон эргэж хараад Сарагийн гарыг улам чанга атгалаа. Түүний харц үзэн ядалтаасаа болж мөс шиг хүйтэн болсныг Сара олж харав. Айж цочсондоо зориг тэвчээр нь хаашаа ч юм алга болсон Сара Алфредыг хараад инээмсэглэхийг оролдлоо. Алфред хүйтнээр мушийн инээмсэглэж, ялалтандаа эрэмшиж баярласан тэрбээр нүд нь гялалзаж харагдана. Гартаа барьсан буугаа тэр Хортон, Сара хоёр луу чиглүүлжээ.
- Би чамайг зугтана гэж мэдэж байсан. Аав надад энэ тухай аль хэдийн анхааруулсан. Өршөөж үз дээ, Сара. Гэхдээ чамд ямар ч боломж байхгүй. Байшингийн энэ талыг би хариуцаж авсан. Роберт урд талыг манаж байгаа. Бага Оорсон эндээс нилээн зайтай та нарыг харуулдаад зогсож байгаа гэснээ Алфред Хортон руу харж
- Нэг муу өмхий эм олж авах гээд буруу айлаа сонгож дээ, залуу минь гэлээ.
Хортон найз охиныхоо гарыг бараг дуу алдтал нь чанга атгав. Тэр одоо яах бол? гэж бодсон Сара түүнд нь муу юм тохиолдох вий гэхээс маш их айж байлаа.
- Алфред би чамтай хамт буцаж харья. Намайг аавд хүргээд өгчих. Харин Хортоныг зүгээр явуул. Энэ миний санаа байсан юм. Тэр...
- Сара, дуугүй бол гэж Хортон түүний яриаг таслан ширүүн хэллээ.
Нүдээ бараг зураас болтол нь онийлгосон Алфредын хөх инээд нь хүрсэн бололтой уруулаа хүйтнээр мушийлгаснаа
- Баатар болох гэсэн юм биз дээ, бяцxан жаал минь? гэчихээд Сара руу дахин харав.
- Өршөөгөөрэй, энэ новшийг яах ёстойг би шийдэхгүй. Түүнийг яах вэ гэдгийг аав бусад настангуудтай зөвлөж байж шийднэ. Хэрвээ би шийдэж чаддагсан бол хамгийн ойр байгаа модноос энэ бурхнаа мартсан өөдгүй новш...
Энэ хооронд Хортон Сарагийн гарыг тавиад гар буугаа халааснаасаа гаргажээ. Шөнийн харанхуйд буу тасxийн дуугарлаа. Алфред буугаа алдан нүд нь гөлийж, тэнэгдүү царайнд нь гайхсан дүр төрх илрэв. Уруулыг нь дахин нэг ч үг давж гарсангүй, зөвхөн хэржигнэх дуу сондогдоно. Зүрхэнд нь сум туссан тэрбээр тэдний хөлд уналаа.
- Гүйгээрэй! гэж Хортон хашгирсанд Сара толгойгоо өргөн харснаа араас нь гүйв. Энэ жинхэнээсээ болоогүй, тэднийг хуурч унасан Алфред одоохон үсэрч босоод бидний араас нэхнэ гэж бодсон Сара гүйх зуураа байн байн эргэн харж байлаа. Гэвч тийм юм болсонгүй. Аль хэдийн үхсэн Алфред саравчны ханыг налан унажээ. Буугаа гартаа барьсан хэвээрээ гүйх Хортон
- Хурдан гүйгээрэй гэж дахин хашгирлаа. Сара залуу руу эргэн харахдаа хөлөө чулуунд цохин шургаж унав.
Хортон Сараг өргөн босгох үед тасxийх чимээ гарч тэдний толгой дээгүүр сум шунгинан өнгөрлөө. Хэн нэгэн тэдэн рүү бууджээ. Гэрийнх нь тэндээс орь дуу тавих сонсогдоно. Сара хөл дээрээ дахин босоод бага Оорсон, Роберт хоёрыг олж харлаа. Дахиад буу тасxийн дуугарав. Тэд их ойрхон иржээ. Хортон хараал урсгав. Миний гэр бүлийнхэн намайг алахыг хичээж байна гэж Сара бодлоо.
Хортон Сараг чирсээр тэдний бууны бай болоход амархан том талбайг хурдан өнгөрч, хашааны нөгөө талд гарахаар улам хурдлан гүйлээ. Хортон гүйх зуураа эргэн хараад тэдэнд зэвсэгтэй гэдгээ мэдэгдэхийн тулд мөрөн дээгүүрээ давуулан таамгаар нэг удаа буудав. Араас нь буудсан сум исгэрэн дуугарсаар тэр хоёрын өмнө, газарт тусав. Аз болж тэд буугаа сайн онилоогүй бололтой.
Айдас хүйдэс, сэтгэл догдлолоос болж хамаг ухаан мэдрэл нь хөвчирсөн Сарад тэнгэр огторгуй улам цэлмэг гэгээтэй болсон мэт санагдав. Унтлагын өрөөнөөсөө тавин метр ч холдож амжаагүй байгаа хэр нь түүнд аль хэдийн цөл газар, уул толгодын дундуур гүйж байгаа мэт сэтгэгдэл төрж байлаа. Одоо түүнд буцах зам байхгүй болжээ. Тэр хоёр бургасан хашаан дундуур нүүр нүд ороолгох мөчрүүдийг зайлуулан шурган гарлаа. Хортон хашааны нөгөө талд зогсож байсан мориндоо үсрэн мордож Сараг ардаа сундлаад өсгийгөөрөө давирав. Морь дуулгавартай гэгч нь хурдлан давхиж, тэд шөнийн харанхуйд уусан алга боллоо.
Сара дахиж нэг ч удаа эргэж харсангүй.

_________________
Sakura


Last edited by naran1962 on Mar.01.19 4:19 am, edited 1 time in total.

Top
   
 Post subject: Re: Дан Ваддел
PostPosted: Jul.18.17 5:00 am 
Offline
Давамгайлагч Гишvvн
Давамгайлагч Гишvvн
User avatar

Joined: Jul.30.06 7:33 am
Posts: 899
Location: Holland
Quote:
kk bi ehnihig ni unshij duusagui bj daragin nomon dr yu garah bol ged dogdlood bur ih yaarch unshsan! tgd Найжл taalagdad bsanig helehu bur hurdan unshiwoo! kino hiiwel goi kino boloh bhda bi bur bodoldoo tusuulj unshij duusgaw! :)

2 dahi nomon dr tgd Sarah ach ohin sanuulad bhad uurinh ni hvv ni aluurchin bolchih gej... uursduur ni uursdiig ni aluulad!

er ni l ter church uud tsaana l jihuudes hurgem muuhai gazar uuder ni garaltgui ! shashini buruu uzeltnud aimar in
Ач охин нь галзуугийн эмнэлэгт үхсэн Маргарэт.
Антони Чапман бол Сарагийн гуч буюу Том Оорсоны дөч нь байгаа юм. Тэгээд гэрээс тангаргаа дөрөв дэх үе хүртэл дамжуул гэсэн байсан нь яг Антони буюу Доминик дээр таарсан.

_________________
Sakura


Last edited by naran1962 on Jul.18.17 5:01 am, edited 1 time in total.

Top
   
PostPosted: Jul.18.17 5:01 am 
Offline
Supsta Asuult Sambar
User avatar

Joined: Oct.21.09 11:58 pm
Posts: 15088
Location: Düsseldorf, Germany
Za :)

mongolor galiglawal O'hare ni -O' Хайер bolno bha bi duudaj meded bga hirne galiglahda sain bish eena!

_________________
управляй своей судьбой


Top
   
Display posts from previous:  Sort by  
Post new topic  Reply to topic  [ 144 posts ]  Go to page Previous 1 2 3 4 5 6 Next

All times are UTC+09:00


Who is online

Users browsing this forum: No registered users and 2 guests


You cannot post new topics in this forum
You cannot reply to topics in this forum
You cannot edit your posts in this forum
You cannot delete your posts in this forum
You cannot post attachments in this forum

Search for:
Jump to:  

Copyright Asuult.NET © 2000-2015.
Administrative Contact: Khundaga Khurelbaatar [hundaga@hotmail.com]
Tel: 1-888-303-4927, Fax: 1-888-406-2264.
Powered by phpBB © 2000-2015 phpBB Group. Powered by phpBB® Forum Software © phpBB Limited