#AsuultSambar :

ASUULT.NET - МОНГОЛ УЛС МАНДАН БАДРАГ!
It is currently May.25.19 5:58 am

All times are UTC+09:00




Post new topic  Reply to topic  [ 144 posts ]  Go to page Previous 1 2 3 4 5 6 Next
Author Message
 Post subject: Re: Дан Ваддел
PostPosted: Jul.18.17 5:03 am 
Offline
Давамгайлагч Гишvvн
Давамгайлагч Гишvvн
User avatar

Joined: Jul.30.06 7:33 am
Posts: 899
Location: Holland
Quote:
Za :)

mongolor galiglawal O'hare ni -O' Хайер bolno bha bi duudaj meded bga hirne galiglahda sain bish eena!
Зохиолдоо O' Hara гэж байсан. Нидерланд хэл дээр ингэж бичсэн байсан л даа. Засах хэрэгтэй юм байна. :brows: :brows: :brows:

_________________
Sakura


Last edited by naran1962 on Jul.18.17 5:09 am, edited 1 time in total.

Top
   
PostPosted: Jul.18.17 5:04 am 
Offline
Supsta Asuult Sambar
User avatar

Joined: Oct.21.09 11:58 pm
Posts: 15090
Location: Düsseldorf, Germany
Bayarlalaa oird ingej goi nom unshsangui ee! :)

bi ter airport dr buuj bsn bolohor duudlagiig ni bichsinmo! dara hewlegdej garul heregtei bj magad geel

_________________
управляй своей судьбой


Top
   
 Post subject: Re: Дан Ваддел
PostPosted: Jul.18.17 5:10 am 
Offline
Давамгайлагч Гишvvн
Давамгайлагч Гишvvн
User avatar

Joined: Jul.30.06 7:33 am
Posts: 899
Location: Holland
22


Хотын дундуур давхих зуур Наижл тасралтгүй үргэлжлэх түргэн хоолны газрууд, дэлгүүрийн цуваа, зохимж муутай зэрэгцүүлэн байрлуулсан бурхныг сурталчилсан самбарууд, нэг хэвийн үргэлжлэх модот гудамжийг ажиглан сууж явлаа. Хэдэн километр давхисны дараа барилга байшин дуусч тэд нар мормончууд ирж суурьшихаас өмнө ч байсан Ютагийн нүдэнд торох юмгүй онгон зэрлэг, өргөн уудам цөлийг огтлон гарсан зам дээр гарч ирэв.
Тэд нар Темперансаас холгүй байдаг Качэ Каунтигийн төв Луален хот руу явж байгаа ажээ. Наижл Луален гэдэг нь Уэльсээс ирсэн, бурхны сургаалийг даган эх нутгаа орхин гарсан нэг мормон байсан юм болов уу гэж өөрөө асууж явлаа. Темперанс бол зуугаадхан оршин суугчтай бяцxан суурин билээ.
Харин Темперансаас зуун хорин километрийн зайтай орших Луален бол номын сан, зочид буудал, амьдралын өвөрмөц хэв маягаараа бахархдаг арай томхон хот ажээ.
Жолоо барьж явсан Донна Давст нуур хотод байхад Наижлын хэлж байсан үгийг бодох бүртээ толгой сэгсэрч байлаа. Эр хүнийх нь хувьд хүндэтгэл үзүүлж жолоо барих уу гэж асуухад харин Наижл жолооны үнэмлэхгүй гэж хариулжээ.
- Чи Нэгдсэн Улсад таван минут ч амьд явж чадахгүй юм байна гэж Донна гайхан хэлээд
- Нийтийн тээвэр бол зөвхөн ядуу тарчиг, явган хүмүүсийн унаа. Бид түүнийг ашигладаггүй гэжээ.
Наижл өөрийн эрхгүй бишрэх сэтгэл төрүүлсэн өргөн уудам талыг инээмсэглэн харж явлаа. Тэр үнэхээр газар орны байдал, соёл иргэншил, шашин шүтлэгээрээ эрс ялгаатай газар иржээ. Наижл хэдийгээр унтаж амрах хэрэгтэй байсан ч сэтгэл зүрх нь өмнөө харагдах энэ бүх сайхан зүйлийг харж мэдрэхийг хүсэж байлаа. Ялангуяа Доннагийн хэлсэн үг түүнд их сэтгэгдэл төрүүлжээ.
Наижл Донна руу эргэж харлаа.
- Хэрэгт дурлаж байгааг минь өршөөгөөрэй. Хэрвээ миний асуулт таалагдахгүй байвал хариулахгүй ч байсан болно. Энэ сүмийнхэн өнгөрсөн түүхээ тэгж их нууж далдалж байгаад шүүмжлэлтэй ханддаг мөртлөө чи яагаад гишүүн хэвээрээ үлдсэн
юм бэ? Тэгээд дээр нь...
- Нөхрөөсөө салсан, бас ганц бие ээж гэж үү?
- Тийм ээ. Наижл Доннагийн шулуухан зангаас бага зэрэг эмээсэн ч тойруу замаар асуулт тавих шаардлагагүй болсондоо баяртай байлаа.
- Шашин шүтлэг голчлон гэр бүлийн ариун дагшин байдал дээр үндэслэгдсэн байдаг биз дээ?
- Ер нь бол тийм. Энэ бол миний сүсэг бишрэл. Би үүнтэй хамт өсч өндийсөн. Зарим нэг сургаал, номлол надад таалагддаггүй ч Библийн сургаалыг бүрэн дүүрэн хүлээн зөвшөөрдөг христийн шашинтанг би одоохондоо олж хараагүй л байна. Шашны номлолтой зөрчилдөж байдаг олон христийн шашинтан байдаг. Миний хувьд би буруу хүнтэйгээ гэрлэсэн учраас гэрлэлтээ цуцлахад хүрсэн. Хэдий хугацаа шаардагдах ч би эр хүнтэй учирч түүнтэйгээ мөнхийн баталгаа хийлгэнэ гэдэгтээ итгэдэг. Ямар нэг новшийн амьтантай учрахгүйг би хичээх хэрэгтэй биз дээ? Хүлээлээ гээд би тамд унаж шатахгүй нь мэдээж. Харин дараагийн удаад би илүү сайн анхаарна. Би шашныхаа үндсэн сургаалд бүрэн итгэдэг. Бусад бүх сүм хийдэд байдагчлан манайхан дунд өөдгүй амьтад бас тааралддаг ч энэ миний сүсэг бишрэлд нөлөөлөхгүй. Сүсэг бишрэлдээ үнэнч үлдсэнээрээ би Хожмын үеийн Гэгээнтнүүдийн нэг болно. Хэрвээ би сүсэг бишрэлээ алдсан бол бурхнаа мартсан буруу номтнуудын адил вискинд автаж, бариу жинс өмссөн сайхан харагддаг эр хүн болгоны өвөрт ороод явах байсан. Тийм биш гэж үү, Хадер?
Донна ямар ч хариу сонсоогүй тул арын толиндоо Хадерыг харвал тэр унтчихсан байжээ.
- Тийм биш байж ч магадгүй юм. Харваас Хадер жинс өмссөн эрээ цээргүй, сэхүүн зантай эрчүүдэд унаж тусаад байдаггүй бололтой гэж хэлээд Донна сэтгэл нь түгшсэн байртай харагдах Наижлыг хальт харснаа
- Магадгүй тэр зөвхөн судалтай хүрэм өмссөн жинхэнэ англи эрд дуртай байх, тийм ээ? гэлээ.
Наижл хариу үг хэлсэнгүй. Тэр загасан нуруун хээтэй англи маягийн хүрэм рүүгээ харахгүйг хичээв. Дүрсгүй маягийн харагдах Донна аяархан хөхөрснөө Наижл руу налж
- Чамайг Хадер луу яаж хардгийг чинь би ажигласан гэж шивнээд
- Наижл, тэр чиний сэтгэлийг хүлээж аваагүй юм уу? Эсвэл өмнө нь та хоёрын дунд хэдийн ямар нэг юм болсон юм уу? гэлээ.
Наижл хэнэггүй харагдахыг хичээн хоолойгоо маажснаа
- Би энэ талаар яримааргүй байна гэлээ. Донна толгой дохиод
- За, би ойлголоо. Чиний ингэж хэлж байгаа чинь цаанаа ямар нэг учиртай байж таарна. Англичууд энэ сэдвээр нээлттэй ярилцахыг хүсдэггүйг би мэднэ. Тэр харин хөөрхөн бүсгүй юм.
- Тийм ээ, тэр хөөрхөн гэж Наижл хэлэв. Донна дахиан дүрсгүйтэн инээд алдаад
- Чи түүнд сэтгэлээ нээж үзсэн үү? гэж асуулаа. Бөх унтсаар байгаа Хадерыг хажуу толиндоо харсан Наижл
- Энэ жаахан төвөгтэй асуудал байгаа юм гэж бувтнав.
- Миний харснаар энэ тийм ч төвөгтэй асуудал биш. Чи түүнд сэтгэлээ нээгээд үзвэл цааш нь та хоёрын хооронд юу өрнөхийг мэдэж болно шүү дээ.
- Магадгүй би хэдийн сэтгэлээ нээгээд дараа нь болсон явдлаас сэтгэл минь шархалсан ч юм бил үү, хэн мэдлээ. Хүн хийсэн алдаанаасаа суралцдаг гэдэг зүйр цэцэн үгийг чи мэднэ биз дээ? Нэг тиймэрхүү юм болсон. Донна Наижлыг өрөвдсөн маягтай хараад
- Заримдаа амархан бууж өгөхгүй байх нь дээр байдаг юм. Би сайн мэдэхгүй ч өөрийг нь хэн нэгэн хайрладгийг мэдэх нь тэр хүнд гарцаагүй сайхан санагдана. Миний салсан нөхөр өөрийгөө л хайрладаг байсан. Харин би бүдүүн туранхай, хөгжилтэй уйтгартай, будмал будаггүй, овоохойд байх нь хамаагүй намайг байгаагаар минь хайрлах хүнийг олмоор байна. Намайг хараад баярлах тийм хүн гэсэн үг. Хэрвээ чи Хадерт сэтгэл зүрхээ сайн таниулбал тэр ч өөрийгөө ямар гэдгийг мэдэж магадгүй юм. Чи түүнийг сайхан эмэгтэй гэж хардаг бололтой гэж би хэлэх гэсэн юм.
Хэрвээ чи миний сүсэг бишрэлийг таньж ойлгоод манай сүмээр хүлээн зөвшөөрөгдсөн байсан бол би чамтай мөнхийн амьдралаа баталгаажуулах байлаа гээд хэлсэн үгээ батлах гэсэн мэт Наижлын хажуу бөөр лүү аяархан нудрав.
Мормончуудын Сүм тийм ч муугүй бололтой гэж Наижл дотроо бодож суулаа.

Тэднийг үдээс хойш нилээн сүүлд Лауленд ирэхэд аль хэдийн бүрэнхий болсон байлаа. Хурдан харанхуй болж байсан тул Наижл хотын өнгө төрхийг сайн харж чадаагүй ч бусад хотоос ялгагдах юм байхгүй биз гэж боджээ. Гэвч тэр алджээ. Жаргаж буй нарны туяан доор улайран харагдах тэнгэрийн хаяаны наад талд, довцог дээр бараантан харагдах Хожмын үеийн Гэгээнтнүүдийн Сүм рүү Донна хуруугаараа заалаа. Тэд гудмаар түүхийн дурсгалт газрууд, дэлгүүр, албан газруудыг дайран өнгөрч хотын төвд байрлах номын сангийн өмнө ирлээ. Машинаа зогсоол дээр тавих үед Хадер нойрноосоо сэрэв.
- Би замын турш унтсан уу ? гэж тэр буруугаа хүлээх мэт асуухад
- Чи юу ч мэдрээгүй шүү гэж Донна хариу хэллээ.
Номын сан дэлгүүрийн зориулалттай баригдсан бараа сүр
ихтэй барилгатай холбогдсон тойргийн захиргааны байрны доод давхарт байрладаг ажээ. Уншлагын танхим жижигхэн бөгөөд энд цөөхөн хүнтэй байв. Донна лангуу руу шууд очиж Логан Лидер сонины дугааруудыг үзэж болох эсэхийг асуулаа. Номын санч бүх сонинг бичил хальсан дээр буулгасан гэж хэлээд тэднийг номын сангийн цуглуулгын хэсэг рүү явуулав.
Логан Лидер сонин бичил хальсанд байсан боловч тэдэнд Давст нуур хотод тохиолдсон явдал дахиад давтагдлаа. Тэдний хүссэн дугаар цуглуулганд байсангүй. Наижл лангууны дэргэд зогсох даруухан ноомойдуу царайтай залуу эмэгтэй рүү буцаж очин
- Танд сонины жинхэнэ эх хувь байгаа юу? гэж асуув. Эмэгтэй толгой сэгсрээд
- Бид номын сангийн ихэнх хэсгийг, тэр дундаа сонингуудыг ч сүмд бэлэглэсэн гэлээ. Наижл аман дотроо хараалын үг хэлснээ
- Танайд энэ газрын түүхийн талаар бичсэн баримт материал бий юу? гэж асуув.
Эмэгтэй түүнд орон нутгийн түүхтэй холбоотой хэдэн номыг зааж өгсөн боловч тэнд зөвхөн энэ газрыг үндэслэн байгуулагч нар, байгалийн гамшиг, өвчин тахалтай хэрхэн тэмцэж байсан тухай бичсэн ажээ. Наижл буцаад лангуу руу очлоо.
- Танд магадгүй Темперанс тосгоны тухай бичсэн зүйл байхгүй биз? Эмэгтэй түүний тавьсан асуултанд цочих шиг болсноо
- Темперанс ? Байхгүй. Удам судлалтай холбоотой бол... гэтэл
- Үгүй, яг тийм биш гэж Наижл эмэгтэйн үгийг таслаад хөзрөө дэлгэхээр шийдэж
- 1890 онд Темперанст болсон нэг ослын талаар би олж мэдэх гэсэн юм. Ямар нэг гамшгийн улмаас тэнд нэг дор олон хүн амь насаа алдсан. Бас...
Наижл эмэгтэйн хэнэггүй царайг хараад үгээ дуусгасангүй. Эмэгтэй энэ талаар юу ч мэдэхгүй гэдэг нь ойлгомжтой байлаа.
- Өршөөгөөрэй. Та тэнд болсон бүх осол гамшгийн талаар сонингийн нийтлэлээс олж болно. Бүх сонинг бичил хальсанд буулгасан байгаа.
Бүгдийг буулгаагүй байсан гэж бодсон Наижл өөрийнх нь олохыг хүссэн сонины дугаар байхгүй байсныг хэлэх ч хүсэл төрсөнгүй, түүнд талархсанаа хэлчихээд Доннаг олохоор явлаа.
Донна орон нутгийн түүх, хувь хүмүүсийн намтар байдаг тасагт материал хайсан боловч бас амжилтгүй болжээ.
- Юу ч олсонгүй гэж Наижл гунигтай хэлэхэд Донна санал нэг байгаа бололтой түүнийг ширтлээ.
- Та нар Темперансын талаар мэдмээр байна гэсэн үү?
Тэд нар эргэн харвал ард нь зузаан нүдний шил зүүсэн эмэгтэй эелдэгхэнээр инээмсэглэн зогсож байлаа.
- Тэрнийг чинь л бид хүсэж байна гэж Донна хурдан хариулаад
- Яасан? Та бидэнд тусалж чадах уу? гэлээ. Эмэгтэй ар тал руугаа нэг эргэж харснаа
- Би та нарт туславал асуудалд орж магадгүй. Гэхдээ та нарт тусалж чадах хүнийг би мэднэ. Та нар бааранд орохыг юу гэж үздэг вэ? гэж асуув. Наижл эмэгтэйг галзуу хүн байгаа мэт гайхан харлаа. Тэр одоо юу яриад байна аа? Донна инээд алдаад
- Энэ хүмүүс Англиас ирсэн. Миний бодлоор тэд тийшээ орохоос татгалзахгүй. Та ямар баарыг хэлж байгаа юм бэ?
- Өө. Лауленд ганцxан баар байдаг. Төв гудамжны ойролцоо Хүүкигийн бааранд очоод Жошуа Петтибоныг сураглаарай.
- Танд их баярлалаа гэж Доннаг талархлаа илэрхийлэхэд
- Гэхдээ та нар энэ талаар надаас сонссон гэж хэнд ч хэлж болохгүй шүү гэж нөгөө эмэгтэй нэмж хэллээ.

Хагас цагийн дараа тэд Хүүкигийн баарыг олж очлоо. Энэ баар мухар гудамжны буланд байрны доод хонгилд байдаг ажээ. Донна тийшээ орох эсэхдээ эргэлзэж байгааг анзаарсан Наижл шатны дээд талд түр зогсоод
- Надад энэ муугүй газар шиг санагдаж байна гэж тохуурхан хэлэв. Хадер тэдний хажуугаар зөрөн өнгөрөхдөө
- Баар л бол баар. Урьд нь би уушны газар зөндөө суудаг байсан болохоор баарны талаар нилээн сайн мэднэ гэж хэлчихээд шатаар уруудан хаалганы бариулаас татаж онгойлголоо. Донна Наижл хоёр Хадерыг даган дотогшoo оров. Хэдийгээр эрүүл бус газар байрладаг ч баар харин цэвэрхэн, гэрэлтүүлэг сайтай ажээ. Хүлээн авагчаас эсвэл хөгжмийн хайрцагнаас кантри хөгжим эгшиглэнэ. Бааранд сууж байсан цөөн хэдэн хүн тэдний орж ирэхэд эргэн харцгаалаа. Тэгэхээр энэ хавийн өөдгүй новшнууд гэгддэг хүмүүс энд ирж ходоод гэдсээ хордуулдаг юм биз дээ гэж Наижл шоглосxийн боджээ. Лангууны дэргэд зогсох баарны үйлчлэгч рүү Хадер шууд дөхөн очиж, сандал авч суугаад пиво захиалав. Наижл мөн адил пиво захиалсанд, Донна кола лайт уухаар боллоо. Бүх төлбөрийг хийсэн Хадер баарны үйлчлэгчид халаасны мөнгө өгөхөө мартсангүй. Наижл халаасны мөнгө өгөх талаар ямар ч ойлголтгүй ажээ. Хэсэг зуур тэд дуу шуу гаргалгүй юмаа ууцгаав. Эцэст нь Хадер
- Жошуа Петтибон энд ирсэн үү? гэж баарны үйлчлэгчээс асуув. Үйлчлэгч эр нүдээ анивчаад
- Ирээгүй байна. Гэхдээ тэр удахгүй ирнэ гэснээ
- Та нар Австралиас ирсэн үү? гэж хариу асуулаа.
- Англиас гэж Хадер хариулав.
- Хөөх, та нар чинь тэгвэл Жошуаг их холоос хайж ирсэн юм байна.
- Түүнийг бидэнд тусалж чадна гэж найдаж байна. Баарны үйлчлэгч амаа байдгаараа том ангайлган инээснээ
- Жошуа тусалж чадахаар ямар асуудал та нарт байгааг
би мэдэхийг ч хүсэхгүй юм байна гэлээ. Хадер хариуд нь мөрөө хавчсанаа инээмсэглэв. Үйлчлэгчийг цааш явангуут Хадер Донна руу эргэн харж
- Донна, чи Давст нуур луугаа буцаж болно. Бид чамайг энд удаан уях хэрэггүй юм шиг байна. Бид тэр эрийг хүлээж уулзчихаад дараа нь буудалд бууна. Маргааш өглөө бид буцаж очъё гэв.
- Зүгээр, би үлдэнэ гэж Донна хариуллаа.
- Чи энд нээрээ үлдэх юм уу? Тэгээд хүүхдүүд чинь яах болж байна?
- Тэд одоо манай эгчийнд байгаа.
- Эгчид чинь хэцүү биш үү?
- Үгүй дээ, яалаа гэж. Эгч маань есөн хүүхэдтэй. Тэдэн дээр хоёр хүүхэд нэмэгдлээ гэхэд ялгаа байна гэж үү? Харин одоо бид буудал олсон нь дээр юм шиг байна гэж хэлчихээд Донна баарны үйлчлэгчээс хаана хоноглож болохыг асууснаа утсаар ярихаар гадагшаа гарав.
Хадер дахиад пиво захиалж байсан Наижл руу эргэж хараад
- Донна та хоёрыг номын санд байхад би Фостертой утсаар ярьсан. Тэдэнд одоохондоо бидэнтэй адил ямар ч шинэ мэдээ алга гэлээ.
- Намайг сурагласан гэж би сонслоо. Жинсэн өмд өмсөж, ковбой малгай духдуулан, үс сахлаа урт ургуулсан том биетэй нэг эр тэдний дэргэд ирчихсэн зогсож байв. Хувцасласан хэв маяг нь жараад оны үеийн загвартай адилхан харагдах боловч харин энэ эр тэр үед хорвоод мэндэлж байсан бололтой.
- Тиймээ, ноёнтон гэж Хадер эелдэгхэн хариулаад
- Та юм уумаар байна уу? гэж асуулаа.
- Та нарын юу хүсэж байгаагаас шалтгаална даа. Та нарыг энэ хавьд байдаггүй гэдгийг чинь би шууд гадарласан.
- Тэр үнэн шүү. Бид Лондон хотын Метрополитан Цагдаагийн газрын даалгавраар ирсэн. Таныг ямар ч асуудалд оруулахгүй гэдгийг би баталж чадна. Харин таныг нэг асуудалд ороод байгаа хүнтэй холбоотой хэрэгт тусалж чадна гэж найдаж байна.
- Энэ чинь харин миний сонирхлыг татаж байх чинь гэж хэлээд нөгөө эр баарны үйлчлэгчид хандан
- Жим, хуучинтайгаа адилхан гэлээ. Үйлчлэгч шилэн аяганд бага зэрэг виски хийн нэг шил пивотой хамт лангуун дээр тавив. Петтибон вискиг тэр дор нь хөнтөрч араас нь пивоноос балгалаа.
- Аахх, сайхан байна шүү. Лондон хотын цагдаа нараар авахуулсан болохоор улам ч амттай болсон юм шиг санагдаж байна. Ингэхэд би та нарт юугаар туслах болж байна? Би гэдэг хүн чинь Охаёогоосоо ч холдож үзээгүй хүн шүү дээ.
- Бид Темперанс суурингийн тухай мэдээлэл хайж байгаа юм.
- Уушны газарт ирчихээд согтууруулах ундаа хэрэглэдэггүй гацаа суурингийн талаар асууж байгаа чинь сонин л юм. Пивоноосоо дахин балгах үед энэ архичин эрийн нүдэнд гуниг шаналал тодрон харагдлаа.
- Та тэндээс ирсэн үү? гэж хэлээд Хадер инээмсэглэв. Жошуа толгой сэгсэрлээ.
- Үгүй.
- Өө гэж Хадер дуу алдаад Наижл руу хөмсөг зангидан харлаа.
Гаднаас орж ирсэн Доннаг Хадер ноён Петтибонд танилцуулав.
- Харин чи англи хүн биш байна гэж Жошуа хэллээ.
- Тийм ээ, би англи биш, америк хүн.
- Чи сүмээс ирсэн үү? Донна толгой дохиод
- Үүнд асуудал байна гэж үү? Тэгвэл би зай тавиад өгье гэв. Жошуагийн нүүрэн дээр уур хилэн тодорч Доннаг хэсэг ажиглан харсан боловч
- Үгүй гэж хариулах үед царай нь хуучин төрхөндөө орсон
харагдав.
- Харин чи Хожмын үеийн Гэгээнтнүүд гэж өөрсдийгөө нэрлэсэн тэр бузар новшнуудтай адилхан харагдахгүй байна.
- Өө за, талархлаа гэж хэлэхдээ Донна бага зэрэг бөхөсxийв.
Петтибон шилтэй пивоноосоо дахин уулаа.
- Өршөөгөөрэй, таныг Темперансын түүхийг сайн мэддэг гэж бид сонссон гэж Хадер хэлэв.
- Та нар юу мэдэх гэсэн юм бэ? Би тэндээс ирээгүй, тэнд очиж ч байгаагүй. Гэхдээ би тэндэхийн новшийн түүх намтрыг бол сайн мэднэ шүү.
- 1890 онд болсон нэг явдлаас болж тэнд нэг дор олон хүн нас барсан гэсэн. Гол учрыг нь олох санаатай тэр үеийн сонины нийтлэлийг бид хайгаад олсонгүй. Та энэ талаар мэдэх үү? гэж Наижл асуулаа. Петтибон гижигдүүлсэн мэт инээд алдлаа.
- Намайг энэ талаар мэдэх үү гэж асууж байгаа юм уу? гэж үгээ зөөн хэлээд хоосолсон шилээ өргөхөд Хадер
- Дахиад нэг тойруулчих гэж баарны үйлчлэгчид хандан хэлэв.
- Юун тойрог билээ?
- Бид дахиад уух юм захиалж байна гэж Хадер тайлбарлалаа.
Петтибон өмнө нь тавьсан вискиг тэр дор нь хөнтрөөд нүдээ цавчлав. Царай нь улайгаад ирэхийг харсан Наижл тэр арай хэтрүүлчихсэн юм болов уу гэж санаа нь зовлоо. Петтибон нэг урт амьсгаа авснаа
- Ингэхэд энд ямар новшийн юм нь болоод байгаа юм бэ? Хоёр Англи цагдаа, нэг мормоон, бас нэг асуудалд орооцолдсон нэг нөхөр. Надад илүү мэдээлэл хэрэгтэй юм шиг байна гэв.
Наижл Хадер луу харахад тэр зөвшөөрч буйгаа мэдэгдэн толгой дохисонд цүнхнээсээ Сара Ровлигийн авснаас авсан гэрэл зургийг гаргаж ирэн Жошуад өгөв. Өгсөн зургийг эхлээд хальт харсан Жошуа дахин лавлаж харснаа өөрийн эрхгүй дуу алдлаа.
- Энэ чөтгөрийн гэмээр новшийн юмыг та нар хаанаас олсон юм бэ? гэж нүд нь бүлтрэх шахсан Жошуа асуув.
- Энэ юу болохыг та мэдэх үү? Жошуа тэдэн рүү тонгойж толгойгоо ойртуулаад
- Намайг мэдэх үү гэж үү? Тэр хөгшин эр, гэж зурган дээрх өтгөн сахалтай, уйтгар гуниг шингэсэн харцтай, жар гаран насны хүрз барьсан эрийг хуруугаараа зааснаа
- Тэр бол миний элэнц өвөө. Би энэ зургийг урьд нь огт харж байгаагүй юм байна гээд толгой сэгсэрлээ.
- Хэрвээ та энэ зургийг урьд өмнө харж байгаагүй юм бол энэ хүн таны элэнц өвөө гэж яаж мэдэж байгаа юм бэ? гэж Хадер гайхан асуулаа.
- Би түүнийг өөр зурган дээрээс харж байсан. Тэр нүдэнд шууд тусахаар тийм хүн байсан. Жошуа тэдэнд улам ойртон, шанаагаа тулан сууж байснаа гэнэт аяархан исгэрлээ.
- Энэ чинь юу вэ?... Энэ зургийг авснаас хойш тэр нэг их удаагүй нас барсан юм шиг байна. Манайхан түүнийг гал гарсан тэр өдрөөс хойш долоо хоног ч болоогүй нас барсан гэж ярьж байсан. Тэр их уй гашууг зүрх нь дийлээгүй юм шиг байна лээ.
- Гэхдээ яг юу болсныг та мэдэх үү? гэж Хадер асуултаа давтлаа. Петтибон хамраа шуухитнуулав.
- Гал гарсан гэсэн. Оорсон П. Вокер гэдэг нэг хүний хувийн эдлэн газарт маш том гал гарсан. Тэр охиноо миний элэнц өвөө Хэскерт өгөхөөр амласан юм гэнэ лээ. Тэр ховдог хөгшин гахай долоон эхнэртэй байсан мөртлөө бас дахиад нэгийг авах санаатай байжээ. Гол асуудал гэвэл нөгөө охин үүнд маш их дургүйцэж байсан. Тэр мэдээж шүү дээ. Хөгшин төгцөг жаран долоотой байсан юм чинь. Харин охин нэг хүүтэй хайр сэтгэлийн холбоотой байснаас бүх юм эхэлсэн. Нэг орой тэр хүү охиныг оргуулан авч хамт зугтахаар иржээ. Тэднийг хоорондоо буудалцах үед саравчинд байсан хатсан өвсөн дээр оч үсэрч гал авалцан ойрхон шахаж барьсан байшингууд бүгд шатсан. Оорсон бас олон эхнэр, хүүхдүүдтэй байсан. Тэр байшингуудад унтаж байсан эмэгтэйчүүд, хүүхдүүд зугтаж гарч чадалгүй бүгд шатаж үхэцгээсэн. Зурган дээр байгаа энэ цогцоснууд бол тэд нар. Манай элэнц өвөө тэд нарыг оршуулахад оролцсон гэсэн. Жошуа зураг руу дахин нэг хараад толгой сэгсэрлээ.
- Тэгэхээр энэ үнэн байжээ. Би үүнийг зохиож ярьсан гэж боддог байсан.
- Хичнээн хүн нас барсан юм бэ?
- Хорь. Үлдсэн хүмүүс нөгөө охин хүү хоёрын араас мөрдсөн боловч тэднийг олоогүй гэсэн. Хэрвээ баригдсан бол тэд арьсаа хуулуулах байсан. Ашгүй дээ.
Хүн амын тооллогын бүртгэлээс олсон баримттай бүгд таарч байгааг мэдсэн Наижл
- Энэ зураг Сара Ровлигийн булшнаас олдсон. Түүний охин үеийн овог Вокер байсан гэлээ. Петтибон энэ одоо тоглоод байна уу гэсэн шиг Наижлыг гайхан хараад
- Та нар Сара Вокерын булшийг ухсан юм уу? гэж итгэж чадахгүй асуулаа.
- Тэр хоёр Англи руу зугтаж очоод нэр усаа сольж, шинэ амьдрал зохиосон гэж Наижл хариулав.
- Харин одоо тэдний үр удмыг устгах зорилготой хэн нэгэн байна. Тэр 1890 онд болсон үйл явдлын өшөөг авч байгаа гэж бид таамаглаж байгаа гэж Хадер нэмж хэллээ.
- Тэгвэл тэд нар тэднийг олжээ. Эцэст нь энэ олон жилийн дараа тэд хэлсэн тангарагтаа хүрчээ гэж Петтибон хэлэв.
- Тэд юун ам тангараг өгсөн юм бэ? гэж Наижл асуулаа.
- Цусан тахилга өргөх.

_________________
Sakura


Last edited by naran1962 on Mar.01.19 4:21 am, edited 1 time in total.

Top
   
PostPosted: Jul.18.17 5:12 am 
Offline
Supsta Asuult Sambar
User avatar

Joined: Oct.21.09 11:58 pm
Posts: 15090
Location: Düsseldorf, Germany
kk zunduu ih bayarlalaaaaa! ta uneher goi oilgomjtoi orchulsan bn lee' nomig buheld ni

nom unshih sedel ergej irss shine nomiin and garii ged setgel hudluud noir hurku bjine!

_________________
управляй своей судьбой


Top
   
 Post subject: Re: Дан Ваддел
PostPosted: Jul.18.17 5:13 am 
Offline
Давамгайлагч Гишvvн
Давамгайлагч Гишvvн
User avatar

Joined: Jul.30.06 7:33 am
Posts: 899
Location: Holland
23


Хэдэн шил пиво ууж сэтгэл ханамжтай болсон Петтибон яриагаа үргэлжлүүллээ. Урьд өмнө мормончуудын дунд цусан тахилга өргөх тохиолдол байсан бөгөөд харин сүүлд энэ ёслолыг хориглох үед Сүмийнхэн дунд санал хуваагдсан ажээ. Тэдний зарим нь хэрвээ гэм нүгэл маш харгис аймшигтай байвал Бурхны өршөөлд багтах эрхгүй бөгөөд ийм нүгэл үйлдсэн хүмүүс эх газарт цусаа юүлж шийтгүүлэх ёстой гэж үздэг байжээ. Хүн амины хэрэг үйлдэх нь тэр өршөөх аргагүй гэм нүглүүдийн нэг байсан.
Хадер Мормончуудын Сүм ийм харгис, түрэмгий байсан гэдгийг дуулаад маш их гайхав. Петтибон хөмсгөө зангидаад
- Үнэнийг хэлэхэд мормончуудын түүхэнд цус арилшгүй ул мөрөө үлдээсэн гэж хөндий хуурай хэллээ.
- Харин одоо мормончууд үүнийг хийхээ больсон биз дээ? гэж Хадер хариу өчив.
- Тэд үүнийг хийхээ больсон гэнэ ээ? гэж Донна сонссон үгэндээ итгэж чадахгүй давтан хэлээд
- Сүмээс цусан тахилга хэзээ ч өргөж байгаагүй гэж тэд баталдаг юм шүү гэлээ.
- Энэ чинь харин хамгийн утгагүй зүйл байна гэж Петтибон хэлээд амаа шударч арчаад
- Миний ирсэн газар харин энэ чинь одоо ч хүчин төгөлдөр байдаг гэж хэлэхэд Хадер
- Та хаанаас ирсэн юм бэ? гэж асуув. Петтибон инээд алдаад
- Эндээс баруун хойд зүгт хэдэн зуун километрийн зайтай байдаг Либерти хотоос ирсэн. Ямартай ч Либерти гэдэг нэр эрх чөлөө гэдэг үгтэй ямар ч хамааралгүй гэлээ. Донна мэл гайхсандаа амаа хамхихаа ч мартжээ.
- Тэгвэл та ҮЭС- ийнх байх нь ээ?
- Байсан гэж Петтибон Доннагийн асуултыг залруулан хэлээд
- Би тэндээс яваад хориос илүү олон жил болж байгаа ч тийшээ буцаж очих талаар бодохгүй л байна шүү гэв.
- ҮЭС гэж юу юм бэ? гэж Хадер тэдний яриаг таслан асуухад Петтибон Донна руу харан
- Сайхан бүсгүй минь, чи тэдэнд энэ талаар хэлж өг гэв.
Донна үл мэдэг инээмсэглэлээ.
- Үнэн бодит Эрх чөлөөний Сүм. Мормончуудын шашны сургаалыг баримталдаг нэг урсгал. Тэд шашны сургаалын зарим нэг зүйлтэй санал нийлээгүй учраас манай сүмээс салж явцгаан өөрсдийгөө тусгаарласан. Энэ бол жижиг шашны бүлэглэлүүдийн нэг байгаа юм. Тэд бас их хаалттай байдаг гэсэн. Миний мэдэж байгаа юм гэвэл ердөө л энэ.
Петтибон Доннагийн яриаг үргэлжлүүллээ.
- 1893 онд бага Оорсон Вокер сүмийг анх үндэслэн байгуулсан. Галын түймрийн дараахан нас барсан өөрийн эцэг, хөгшин Оорсоныг Ертөнцийн эзний ивээлд багтсан зөнч мэргэн хүн байсан гэж тэр сүмийн албан ёсны батламж гаргаж тунхагласан. Бага Оорсон гол сүмийнхнийг хог шаарнуудаас бүрддэг гэж үзсэн учраас төрөл төрөгсөдтэйгөө хамт шинэ сүм байгуулж, зөвхөн Жосеф Смит, Бригам Ионг, Жон Тэйлор нарын сургаалыг дагаж мөрдөх болсон.
- Тэгвэл олон эхнэртэй болох ёсыг таслан зогсоох зорилгоор Вүүдраф болон сүмийн бүх ерөнхийлөгчдийн гаргасан шийдвэрийг тэр хүлээж аваагүй байх нь ээ гэж Донна хөмсөг зангидан хэлэв.
- Чи тэрнийг сайн ойлгосон байна. Миний өвөг эцэг болох тэр хөгшин ухна олон эхнэртэй болохыг хүсдэг байсан. Хөгшин Оорсон гол сүмээс тусгаарлаж, бие даасан шинэ сүм байгуулж чадаагүйг учраас Бурхан биднийг шийтгэж гал түймэр гарсан гэж бага Оорсон хүмүүст хэлжээ. Тэгээд Вокерынхны удмаас амьд үлдсэн хүмүүс, Петтибоныхон, бас өөр хэдэн тооны гэр бүлийнхэн хамтдаа хэрэгт дурласан хүмүүс болон гол сүмийнхний хараанаас хол Айдахотой хил залгаа оршдог Ютагийн толгодын дунд очиж суурьшсан. Тэд одоо ч тэндээ амьдарцгааж байгаа.
- Тэд олон эхнэртэй болох ёсыг баримталсаар байгаа юу? гэж Наижл асуулаа.
- Чөтгөр аваг. Тэгэлгүй яахав. Тэд хуучин ёс горимоо яг таг баримталдаг.
- Тэгвэл тэднийг яагаад баривчилдаггүй юм бэ? эсвэл тараан байрлуулах ч юм уу? Петтибон толгой сэгсэрлээ.
- Вакод энэ асуудлаар хамгийн сүүлд нэг удаа маргаан гарсан юм даг. Хэрэв та нар тийшээ зэвсэгтэй очвол тэнд байгаа хүмүүс лав галзуурах биз. Миний бодлоор тэдний асуудал дээд удирдлагуудын санааг нэг их түгшээгээд байдаггүй бололтой юм билээ. Тэр суурин зөвхөн мянгаад оршин суугчтай. Тэртээ тэргүй тэд өөрсдийгөө хайр найргүй шийтгэдэг. Миний мэдэж байгаагаар тэд одоо хүртэл бусдад гай удаагүй юм даг. Харин тэнд төрсөн, өсөж хүмүүжсэн золгүй хүмүүст л их хэцүү байдаг.
- Тэгээд л та тэндээс явсан юм уу? гэж Донна асуув. Петтибон жуумалзан инээлээ.
- Яг тийм. Гэхдээ тэд намайг замаа хөө гэж хэлсэн гэх юм уу даа. Би тэнд "шоовдор хүүхэд" байсан. Петтибоны яриаг дэвтэртээ тэмдэглэн авч байсан Хадер
- Энэ чинь юу гэсэн үг вэ? гэж асуулаа.
- Ингэхэд чи өсвөр насыг дайрж өнгөрүүлсэн биз дээ? Би чамаас ингэж асуумаар байна. Хэрвээ чамаас үе тэнгийнхээ залуутай амьдрах уу ,эсвэл тавин долоотой ахимаг насны эрийн зургаа дахь эхнэр болох уу гэвэл чи алийг нь сонгох вэ?
- Та өөрөө юу гэж бодож байна даа? гэж Хадер гайхан асуув.
- Яг энэ чинь байхгүй юу. Харамсалтай нь тавин долоотой эрчүүд арван тавтай охид хөвгүүдээс илүү их эрх мэдэлтэй байдаг. Би рок хөгжим сонссон учраас намайг гэмт хэрэг хийсэн гэж тэд үзэцгээсэн. Петтибон "гэмт хэрэг" гэдэг үгийг
хэлэхдээ агаарт хуруугаараа хашилтын тэмдэг зурж үзүүлэв.
- Гэхдээ жинхэнэ шалтгаан гэвэл би надаас илүү эрх мэдэлтэй ахимаг эртэй суулгахаар тохирчихсон байсан арван дөрөвтэй охинд сайн байснаас болсон юм. Охин бол тэдний хувьд өмч нь байсан учраас тэд намайг охиноос хол байлгахыг хүссэн. Намайг өөрийн гэх юмаа аваад тэндээс зайлж яв гэж тэд хэлцгээсэн. Тэгэхгүй бол...
- "Тэгэхгүй бол" гэдэг чинь юу гэсэн үг вэ? гэж Наижл асуув.
- Юу болохыг нь би хүлээж суугаагүй. Үнэнийг хэлэхэд би энэ талаар хурдан мартахыг л хичээж байсан. Мэдээж би хааяа гэр бүлийнхнийгээ санадаг. Тэдний зарим нэг нь галзуу, тэнэг. Энэ бол цус ойртсоноос болж байгаа юм. Надад өөр санагалзаад байхаар юм юу ч үлдээгүй.
- Нийгмээс хол тасархай хаалттай газраас ирсэн болохоор энд дасахад танд анх хэцүү байсан байх даа гэж Наижл хэлэв.
Петтибон мөрөө хавчаад
- Лаулен хэдийгээр Нью Иорк биш ч надад заримдаа хэцүү санагддаг байсан шүү. Гэхдээ би одоо хөлөө олсон. Ямар нэг бурхан байхгүй ч надад ажил, хэдэн найз нөхөд, дээр нь энэ баар байна. Харин мормон найз чинь намайг уучлана гэдэгт би найдаж байна. Үнэндээ би энэ шашин шүтлэгийг новш гэж үздэг гэлээ.
Донна хариуд нь бас мөрөө хавчаад
- Юу дуртайгаа л хэл. Намайг анхаарах хэрэггүй гэв.
- Та арван дөрөвтэй нэг охин сүйт бүсгүй болсон гэж хэлсэн үү? гэж Хадер асуулаа.
- Тийм ээ. Либертигийн эрчүүд ийм насны охидыг гэрлэх насанд хүрсэн гэж үздэг юм.
- Бид арван дөрвөн нас хүрсэн өдөр нь эх нь алагдаж, харин өөрөө хулгайлагдсан нэг охиныг хайж байгаа юм. Охины ээжийг гэрт нь алаад дараа нь гадагшаа цэцэрлэгт чирч гарган хоолойг нь хэрчсэн байсан.
- Энэ цусан тахилгатай их төстэй сонсогдож байна. Чи
арай тэр хоёрыг Сара Вокер, Хортон Тэйлор нарын үр удам гэж хэлэх гэсэн юм биш биз?
- Тийм ээ. Тэр үнэн. Петтибон дуугаа хурааж хэсэг сууснаа
- Есүс минь гэж амандаа бувтналаа.
- Та тэдний талаар сонсож байсан уу? гэж Хадер түүнээс асуув.
- Тэдний талаар сонссон уу гэж үү? Либертид тэднийг яг чөтгөр шулам шиг л үздэг. Тэнд байдаг хөгшин залуу бүх хүмүүс тэдний хийсэн нүглийг хамгийн аймшигтайд тооцдог. Сүмд хандив өргөх анхны цуглааны үеэр Бага Оорсон нас барсан өөрийн эцэг болон гэр бүлийнхнийхээ өшөөг авахаа тангарагласан юм. Тэр үүнийг бурханы даалгавар гэж тунхаглаад энэ даалгаврыг үр хойчдоо захиа гэрээс болгон бичиж үлдээсэн. Жошуа яриагаа түр завсарлан чанга хэхэрлээ.
- Товчхондоо бол нүгэл үйлдсэн тэр өөдгүй новшнуудыг олж ал гэсэн. Амен.
- Та биднийг тийшээ хүргэж өгөх хэрэгтэй байна.
- Хатагтай минь уучлаарай, надад алт амалсан байлаа ч би Либерти рүү явахгүй.
- Арван дөрөвтэй нэг охин алга болчихоод байна шүү дээ. Либертид, түүнийг хаанаас олж болохыг мэдэх хүн гэвэл бидэнд одоо ганцxан та л байна. Петтибон толгой сэгсрээд
- Тэд намайг нэг өөдгүй новш гэж үздэг учраас үг дуугүй шууд буудна. Хэт хуучинсаг үзэлтэй мормончлол гэдэг чинь хуучин арга барилаараа байна гэсэн үг. Гаж буруу гэж үзсэн л бол өршөөгдөнө гэж байхгүй. Тэгэхээр гаж буруу бодолтой хүн бол шууд толгойгүй болно гэчихээд шилтэй пивоо хоослон уулаа.
- Та нар тэндээс юу олно гэж бодоод байгаа юм бэ? Тэгээд ч би энэ хэрэг Либертитэй холбоотой гэдэгт үнэмшихгүй байна. Гэрээсээ бараг нэг километр ч холдож чаддаггүй тэд яаж тэр алс холын Лондонд очиж энэ бүгдийг хийх юм бэ?
- Сара, Хортон хоёр үүнийг чадсан.
Тэгж л таараа гэсэн шиг Петтибон толгойгоо дохиод
- Гэхдээ энэ бүхэн надад огт хамаагүй. Би та нарт тусламаар байгаа ч намайг үнэхээр уучлаарай. Харин өөр зүйлээр тусалж чадахаар бол надад хэлж болно шүү. Либерти рүү буцаж очно гэдэг чинь миний хувьд өөрийгөө алуулахыг зөвшөөрсөнтэй адил хэрэг гэлээ.
Хадер түүнийг ойлгосон бололтой толгой дохисноо
- Би маргааш өглөө эрт тийшээ явна гэж хэлэв.
- Тэгвэл чамд амжилт хүсье. Харин нарны шил авч явахаа битгий мартаарай гэж Петтибоныг хэлэхэд Наижл түүнийг гайхан харлаа.
- Яагаад гэдгийг чи тэнд очсон хойноо мэднэ гэж Петтибон оньсого мэт үргэлжлүүлэн хэлээд инээлээ.
Тэндхийн оршин суугчид нутаг орноо орхиж явах нь ховор болохоор удам судрыг нь судлахад бэрхшээл бараг байхгүй юм байна. Тэгэхээр Сара, Хортон нарын ул мөр амархан олдож магадгүй юм биш үү гэж Наижл өөрөөсөө асууж байлаа. Тэр судалгаандаа олон төрлийн арга барил хэрэглэж чадах ч тэдний амьдралын хэв маяг саад болж магадгүй тул хаанаас эхлэхээ сайн мэдэхгүй байсан тул
- Үнэн бодит Эрх чөлөөний Сүмийнхэн компьютер ашигладаг болов уу? гэж асуулаа.
- Намайг тэнд амьдарч байхад зурагт үзэхийг хориглодог байсан. Харин тэдэнд вэб хуудас байдаг. Би өөрөө харсан.
- Тэдэнд нээрээ вэб хуудас байдаг гэж үү? гэж Наижл итгэж чадахгүй дуу алдан асуув. Түрүүнээс хойш нилээн уйтгар гунигтай харагдаж байсан Петтибон Наижлын мэл гайхсныг хараад сэтгэл нь хөнгөрсөн бололтой нүдэнд нь оч гэрэлтэн
- Хачин байгаа биз, тийм ээ? гэлээ.
- Бараг бүх жижиг шашны бүлэглэлийнхэнд вэб хуудас байдаг гэж Донна өлгөн авч хэлээд яриаг үргэлжлүүлэв.
- Интернэт дээр хайгаад үз. Тэд өөр хоорондоо их өрсөлддөг юм. Мэдээж сүсэгтнүүдээ алдахыг хүсэхгүй учраас зурагт, компьютер ашиглахыг хориглож таарна. Гэхдээ тэд нар шашны бүлэглэлдээ шинээр элсэн орох гишүүд олох боломжоо алдахгүйн тулд юунд итгэж үнэмшдэгээ хүмүүст мэдэгдэх хэрэгтэй. Жишээлбэл Хожмын үеийн Гэгээнтнүүдийн Есүс Христийн сүм, Кингстоны удмынхан өөрсдийн вэб хуудастай. Харин хамгийн онцлог, жижиг шашны бүлгүүд нилээд хоцрогдсон. ҮЭС анх цөөн хэдхэн хүнтэй байгуулагдсан боловч бусад мормончуудын адил өсөн үржиж одоо хоёр мянга гаруй хүнтэй болсон.
- Би ийм жижиг бүлэглэлийнхэн их хязгаарлагдмал, зөвхөн тэдний дунд төрж өссөн бол бүлэглэлд хамаарагддаг гэж бодсон гэж Наижлыг хэлэхэд Петтибон
- Үгүй, найзын чинь зөв. Тэд шашны бүлэглэлээ ихэвчлэн охид, эмэгтэйчүүдээр сэлбэхийг эрмэлздэг. Бас гэрлэсэн эрчүүд ч элсэж болно. Ганцxан чи эхнэрээ өөр эрчүүдтэй хуваалцахаас татгалзах ёсгүй. Эсвэл охиноо бусдад өгөх хэрэгтэй болно. Тэнд очихын тулд харин чи их хол зам туулах хэрэгтэй.
- Тэгсэн ч гэсэн би зарим зүйлийг ойлгохгүй байна гэж Хадер тэдний яриаг таслан хэлээд
- Тэр гал түймэр ҮЭС-ийн хүмүүст маш их уршиг тарьсан. Бараг үүнээс болоод тэд шинэ сүм байгуулсан гэсэн. Гэтэл яагаад Мормончуудын Сүм бүх эд мөрийн баримтуудыг алга болгочихсоныг би ойлгохгүй байна. Хэрвээ сүм шинэ бүлэглэл байгуулахын тийм ч муугаар хүлээж аваагүй юм бол яагаад тэдний өнгөрсөн үеийн түүхийг ул мөргүй арчиж хаяхыг хичээсэн юм бэ?
- Энэ чинь л манай сүм байхгүй юу. Тэд энэ салж тусгаарласан жижиг бүлэглэлүүдийг ядаргаатай, хэцүү, асуудалтай гэж олон ниитэд харагдуулахыг хичээдэг. Хэрвээ энэ бүлэглэлийнхэн хэцүү байдалд орох ч юм уу, эсвэл ичгүүртэй хэрэгт хутгалдвал сүм тэдэнд анхаарлаа хандуулахгүй, тэднийг огт оршин тогтнож байгаагүй юм шиг, мормончууд биш юм шиг тэднээс аль болох хол зай барихыг хичээдэг. Хэрвээ бүх мэдээллийг устгачих юм бол хүмүүс тэдний ул мөрийг олж чадахгүй. Харин нэг зүйлийг тэд хорьж дийлэхгүй. Тэд энэ талаар мэдэх хүмүүсийн ам дамжин яригддаг зүйлийг зогсоож чаддаггүй л байхгүй юу.

_________________
Sakura


Last edited by naran1962 on Mar.01.19 4:22 am, edited 1 time in total.

Top
   
 Post subject: Re: Дан Ваддел
PostPosted: Jul.18.17 5:18 am 
Offline
Давамгайлагч Гишvvн
Давамгайлагч Гишvvн
User avatar

Joined: Jul.30.06 7:33 am
Posts: 899
Location: Holland
Quote:
kk zunduu ih bayarlalaaaaa! ta uneher goi oilgomjtoi orchulsan bn lee' nomig buheld ni

nom unshih sedel ergej irss shine nomiin and garii ged setgel hudluud noir hurku bjine!
Баярлалаа. Эгч нь чамд үнэгүй уншиж болдог номны линкүүд өгнө өө. пм-ээр . маргааш. хуучин номнууд байдаг ч хааяа сонирхолтой шинэ ном ч бас байдаг . Харин татаж унших апп хэрэгтэй болох байх.

_________________
Sakura


Top
   
PostPosted: Jul.18.17 5:19 am 
Offline
Supsta Asuult Sambar
User avatar

Joined: Oct.21.09 11:58 pm
Posts: 15090
Location: Düsseldorf, Germany
zaa kk :) shan amrarei! bi ni untlaa end ugluu boljine! 4.21 am

_________________
управляй своей судьбой


Top
   
 Post subject: Re: Дан Ваддел
PostPosted: Jul.18.17 5:26 am 
Offline
Давамгайлагч Гишvvн
Давамгайлагч Гишvvн
User avatar

Joined: Jul.30.06 7:33 am
Posts: 899
Location: Holland
Quote:
zaa kk :) shan amrarei! bi ni untlaa end ugluu boljine! 4.21 am
За за. ФБ-ээр чатлаж болно шүү. Наран Дорж гэж байгаа. Сайхан амраарай.


Attachments:
GOEDE NACHT.jpg
GOEDE NACHT.jpg [ 22.14 KiB | Viewed 2805 times ]

_________________
Sakura
Top
   
PostPosted: Jul.18.17 10:29 am 
Offline
Эелдэг Гишvvн
Эелдэг Гишvvн

Joined: Mar.17.16 5:46 pm
Posts: 63
Над руу PDF-ээр явуулаач. :D


Top
   
PostPosted: Jul.18.17 11:14 am 
Offline
Нутаг Нугын Шvтээн Гишvvн
Нутаг Нугын Шvтээн Гишvvн
User avatar

Joined: Dec.25.11 10:56 pm
Posts: 761
Вааав маааш их баярлалаа. Ойрд ийм гоё сонирхолтой зохиол уншсангүй. Орчуулга ч маш ойлгомжтой байлаа.
Үнэхээр хөдөлмөрч юмааа :cheerleader: :cheerleader: :cheerleader:

_________________
Төв


Top
   
PostPosted: Jul.18.17 6:43 pm 
Offline
Давамгайлагч Гишvvн
Давамгайлагч Гишvvн
User avatar

Joined: Jul.30.06 7:33 am
Posts: 899
Location: Holland
Quote:
Вааав маааш их баярлалаа. Ойрд ийм гоё сонирхолтой зохиол уншсангүй. Орчуулга ч маш ойлгомжтой байлаа.
Үнэхээр хөдөлмөрч юмааа :cheerleader: :cheerleader: :cheerleader:
Урам хайрласанд баярлалаа


Attachments:
girl-emoticon-winking.png
girl-emoticon-winking.png [ 24.27 KiB | Viewed 2793 times ]

_________________
Sakura
Top
   
 Post subject: Re: Дан Ваддел
PostPosted: Jul.19.17 12:54 am 
Offline
Асуулт Самбарын Хvндэт Харуул
User avatar

Joined: Sep.21.09 1:02 pm
Posts: 6324
Location: Энд
Quote:
Bayarlalaa oird ingej goi nom unshsangui ee! :)

bi ter airport dr buuj bsn bolohor duudlagiig ni bichsinmo! dara hewlegdej garul heregtei bj magad geel
:hi: Хүүе чи хэзээ тэр буудал дээр буув аа би өнгөрсөн зун Чикагод очсон шд.

_________________
:wink:


Top
   
PostPosted: Jul.19.17 1:00 am 
Offline
Supsta Asuult Sambar
User avatar

Joined: Oct.21.09 11:58 pm
Posts: 15090
Location: Düsseldorf, Germany
arai heden jilin umnu kk, heseg amidarch bsinmo! :wink:

_________________
управляй своей судьбой


Top
   
PostPosted: Jul.19.17 1:44 am 
Offline
Өсөх Ирээдvйтэй Гишvvн
Өсөх Ирээдvйтэй Гишvvн
User avatar

Joined: May.25.14 4:02 pm
Posts: 4
Баярлалаа их сонирхолтой байлаа


Top
   
PostPosted: Jul.19.17 1:45 am 
Offline
Өсөх Ирээдvйтэй Гишvvн
Өсөх Ирээдvйтэй Гишvvн
User avatar

Joined: May.25.14 4:02 pm
Posts: 4
:-P Баярлалаа их сонирхолтой байлаа


Top
   
PostPosted: Jul.24.17 3:17 pm 
Offline
Өсөх Ирээдvйтэй Гишvvн
Өсөх Ирээдvйтэй Гишvvн

Joined: Jul.02.14 3:03 pm
Posts: 3
Үнэхээр сэтгэл гаргаж орчуулжээ. Баярлалаа. Дашрамд хэлэхэд pdf авч болох уу.


Top
   
PostPosted: Jul.28.17 2:10 am 
Offline
¤Pearl
User avatar

Joined: May.28.12 2:30 am
Posts: 3424
uneheer mundag ymaaa Naran1962 :-D :wd:
unshinada gj bgad ungursun 7 honogt zavtai uyere utasnasa salku unshij duusgalaa
tgd bi Nigel shig uhad sudlad yvul her hol uurigu medeh bol gj ih bodlo kk

_________________
:lol01:


Top
   
PostPosted: Jul.28.17 4:16 am 
Offline
Давамгайлагч Гишvvн
Давамгайлагч Гишvvн
User avatar

Joined: Jul.30.06 7:33 am
Posts: 899
Location: Holland
Quote:
uneheer mundag ymaaa Naran1962 :-D :wd:
unshinada gj bgad ungursun 7 honogt zavtai uyere utasnasa salku unshij duusgalaa
tgd bi Nigel shig uhad sudlad yvul her hol uurigu medeh bol gj ih bodlo kk
Баярлалаа

_________________
Sakura


Top
   
PostPosted: Jul.28.17 3:10 pm 
Offline
Хvндэт Гишvvн
Хvндэт Гишvvн

Joined: Jul.17.10 10:06 pm
Posts: 165
Маш сонирхолтой гоё зохиол байна, 3 хоног өдөр шөнөгүй уншиж дуусгалаа :angel: :angel: Баярлалаа :angel: . Удам зүй судлаач гэж сонирхолтой мэргэжил байна шүү. 3-дахь ном дээрээ бүүр их адал явдал гарах бол уу? ккк тэхдээ яагаад ч юм 1-р ном илүү хар бараан илүү сонирхолтой байлаа , би лав уншиж дуусчаад нэг хэсэг тийм сонин байсан :(


Top
   
PostPosted: Jul.28.17 5:19 pm 
Offline
Зад Сэнхрvvлэгч Гишvvн
Зад Сэнхрvvлэгч Гишvvн
User avatar

Joined: Feb.23.06 7:50 pm
Posts: 233
Location: Покерын ширээ тогшоод л сууж байна
Үнэхээр гоё зохиол байна. Эндээс уншсан ч гэсэн хэвлэгдэж гарвал хөдөлмөрийг тань үнэлээд худалдаж авнаа

_________________
Make love, Not Poker :P


Top
   
PostPosted: Jul.28.17 5:50 pm 
Offline
Давамгайлагч Гишvvн
Давамгайлагч Гишvvн
User avatar

Joined: Jul.30.06 7:33 am
Posts: 899
Location: Holland
24


Фостер бичгийн ширээнийхээ ард сууж байтал утас нь дуугарлаа. Тэр өчнөөн цагаар хийх юмаа олж ядан, урам зориг нь мохож аргаа барж байжээ. Багийн бусад хүмүүс ч мөн адил иймэрхүү байдалтай харагдана. Сэтгэл нь хөдөлсөн Хадер утсаар хурдан дуржигнуулж зарим үгэн дээр түгдчинэ. Цусан тахилга өргөх гэдэг үгийг тэр давтан хэллээ.
Фостер арай тайван ярихыг зөвлөснөөр Хадер яриагаа бага зэрэг удаашруулав. Тэр Жошуа Петтибоноос 1890 онд болсон эмгэнэлт явдлын дараа салж гарсан шашны бүлэглэлийн тухай сонссон зүйлсээ Фостерт ярьж өглөө.
- Чи тийшээ явах хэрэгтэй. Тэнд очиж байдлыг ажигла.
Хадер Нэгдсэн Улсад одоо орой болсон тул маргааш өглөө эхний онгоцоор нисэх төлөвлөгөөтэй байгаагаа хэлэв.
- Тэд нар маш их алслагдсан газар амьдардаг юм байна.
- Болгоомжтой байгаарай. Би Харристай ярьж Америкийн удирдлагуудтай холбоо барьж чадах эсэхийг мэдье. Тэд бид нарт тусалж магадгүй юм. Фостер яриагаа түр тасалснаа
- Чи Наомиг тэнд байгаа гэж бодож байна уу? гэж асуулаа.
- Би тэгж бодохгүй байна. Энэ бол гэмт хэрэгтэн долоо хоногийн дотор Наомигийн гадаад төрхийг өөрчилж, шинэ бичиг баримт гаргаж чадсан тохиолдолд боломжтой. Үгүй бол тэр охинтой хамт эрэг хүртэл завиар сэлүүрдэж ирэх хэрэг гарна.
Хадерын зөв байлаа. Энэ боломжгүй зүйл ажээ. ҮЭС-ийн гишүүн эсвэл энэ бүлэглэлд шинээр гишүүнээр элсэн орох гэсэн нэг хүн энэ хэргийг үйлдсэн байж болзошгүй байлаа. Хадер ч гэсэн мөн адил ингэж бодож байгаа бололтой.
- Тэд өөрсдийгөө бусдаас тусгаарласан боловч интернэтэд вэб хуудастай юм байна. Тэгэхээр тэд нар гадаад орчинтой холбоо барьдаг гэсэн үг. Америкчуудтай
холбоо барих үедээ тэднээс энэ вэб хуудсанд хүмүүс байнга орж хардаг эсэхийг шалгаж өгөхийг чи асууж чадах уу?
Фостер тэмдэглэл хийж авлаа. Фостер Хадерт амжилт хүсэж, болгоомжтой байхыг дахин сануулсныхаа дараа утсаа таслав. Либертид ямар зүйлтэй учирч болох талаар Хадер, Фостер хоёрын хэнд нь ч тодорхой бодсон юм байсангүй. Фостер компьютероо асааж Үнэн бодит Эрх чөлөөний Сүмийн вэб хуудсыг хайсанд санасныг бодвол амархан олдлоо.
Энэ хуудас маш энгийн хийгдсэн, уул нуруу харуулсан газар орны хэдэн гэрэл зураг байлаа. Энд сүмийн товч түүхийг өгүүлж хэдэн линк хуудасны хаяг бичжээ. Нэг линк хуудсанд тэд нар энгийн мормончуудаас ямар ялгаатайгаа тайлбарлаж бичсэн байв. Дараагийн хуудсанд Смит, Ионг, Тэйлор нарын номлолоос биш харин хөгшин Оорсон, бага Оорсон, тэдний хоёр залгамжлагч нарын гаргасан тунхаг бичигнүүд байлаа. 1891 оны зургадугаар сард сүмийн анхны нээлтэн дээр бага Оорсоны хэлсэн Цадиг бичиг & Гэрээслэл 43 гэгч тунхаг бичиг Фостерын нүдэнд туслаа.

Сүмийн дөрөв дэх ерөнхийлөгч, тав дахь зөн билэгтэн бага Оорсон Вокер сүмийн нээлтэн дээр аймшигт гал түймрийн аюулаас болж нас барсан өөрийн эцэг болон гэр бүлийнхнийхээ өшөөг авахаа бурхны нэрийн өмнөөс тангараглаж, үр хойчдоо энэхүү тангаргийг гэрээс бичиг болгон үлдээхийг тушаажээ.
1.Би та нарт дараахь зүйлийг сэтгэл зүрхнээсээ айлдаж байна . Миний эцэг Оорсон П. Вожерын мах цусны тасархай болох ах дүү та нарын минь өшөө авах хүсэл эрмэлзлэл зөн билэгтэн бид нарын үр хойч нарын цусанд улам оргилон буцлах болно. Та бүхэн энэ гэрээс тангаргийг өөрсдийнхөө үр хүүхэд, тэдний хүүхэд гээд дөрөв дэх үеийн үр ач нар хүртэл үе дамжуулан хүргэ.
2. Та нар чин сэтгэлээсээ итгэх юм бол бидний энэ тангараг заавал биелэх болно.

Фостер тунхаг бичгийг хэд дахин уншлаа. Бүх хэргийн гол шалтгаан энд байжээ.

Хугацаа их орж мэдэх ч Харрис Фостерыг Дотоод хэргийн Яамаар дамжуулан Америкийн Нэгдсэн Улсын Холбооны Мөрдөх Товчоог хэргийн мөрдөлтөнд хамтарч ажиллах хүсэлт гаргахыг даалгав. Тэр бас Фостерт Хадерыг олноос тусгаарлагдсан шашны бүлэглэлийнхэн дунд байхдаа болгоомжтой байхыг дахин сануулж, хэт яарч хөдөлж болохгүйг анхааруулах үүрэг өглөө.
Хадерыг бороохой барьсан долоон цагдаа ч хорьж дийлэхгүй гэдгийг мэдэж байсан Фостер энэ бодлоо өөртөө хадгалж үлдэв.
Өдрийнхөө ажлыг дуусгасны дараа Фостер хамгаалалт бүхий байшинд байгаа Гэриг эргэж очихоор шийдлээ. Тэр хүүг ганцаардуулахыг хүссэнгүй. Оройн арван нэгэн цагийн үед Фостер Лондонгоос барагцаагаар хорин таван километр зайтай, М4-р замын ойролцоо байдаг байшингийн урд ирж машинаа зогсоов. Байшинг бусдын нүднээс нуусан мэт эгнүүлж тарьсан модны ард тусад нь барьжээ. Байшингийн цонхоор ямар ч гэрэл тусаж харагдсангүй. Фостер Гэриг сэрүүн байгаа гэж бодож байсан тул байрны хаягийг дахин нягталж үзвэл зөв байлаа. Хүүд магадгүй уйтгартай санагдсан учраас орондоо орсон байх гэж Фостер бодоод машинаасаа буув.
Гудамжинд ганцxан ширхэг замын гэрэлтүүлэг асаалттай харагдана. Эндээс хамгийн ойрхон байшин хоёр зуугаад метрийн цаана ажээ. Хэдэн машин давхиж өнгөрсний дараа чимээ аниргүй болж Фостерт энэ гудамж алслагдсан бөглүү газар шиг санагдав.
Фостер хоёр давхар байшин руу дөхөж очлоо. Гэригийн хувьд энэ хөдөө газрын тав тухтай байдал огт дасал болоогүй орчин байх нь мэдээж. Байшин руу чиглэсэн хайрган зам дээр ар өврийн бүх гэрлүүд нь зогсолтгүй
анивчих нэг Ford Scorpio тавьсан харагдана. Аваарын дохиолол дуугарахгүй байгаагаас харахад өөрөө зогссон бололтой. Хүчтэй салхинаас болж дохиолол ажилласан байж магадгүй. Гэхдээ яагаад дохиоллыг унтраахаар хэн ч гарч ирээгүй юм бол?
Фостер хаалганы хонхыг дарвал байшин дотор хонхны чимээ гарсангүй. Тэр хаалгыг аяархан тогшвол ямар ч хариу өгсөнгүй. Фостер хаалгыг хүчтэй цохисон боловч гайхалтай нь хэн ч хариу өгсөнгүй. Нэг л хачин байлаа. Түүний мэдэж байгаагаар энд нэг хүн заавал сэрүүн байхаар ярьж тохиролцсон байжээ. Фостер нүүрэн талын цонх руу очвол хөшгийг битүүлэн хаасан байсан тул юу ч олж харж чадсангүй. Тэр толгойгоо өлийлгөн дээд давхрын цонх руу харвал хөшиг нь онгорхой харагдав. Фостер хаалга руу буцаж очин нударгаараа чанга нүдсэн ч хариу чимээ гарсангүй. Фостерыг айдас түгшүүр нөмрөн авлаа.
Төв газар луу утасдаж буруу хаяг өгсөн эсэх, эсвэл Гэриг өөр газар нуусан эсэхийг лавлах нь илүүц байлаа. Одоо тэнд утсанд хариу өгөх хэн ч байхгүй. Фостер ташаагаа тулан хэсэг бодлогошрон зогссоноо санаа алдаад машин руугаа алхлаа. Машиндаа суусан тэрбээр гэнэт ухасxийн буув. Фостер энд юу болсныг мэдэхгүйгээр хариад тайван унтаж чадахгүй нь ойлгомжтой тул буцаж байшингийн хаалга руу очлоо. Бариулыг дарж түлхвэл цоожгүй боловч ард нь ямар нэг хүнд юм байгаа бололтой хаалга гүйцэд онгойсонгүй багахан зай гарав. Гарсан завсраар толгойгоо шургуулахад хангалтгүй байсан тул Фостер хаалгыг дахин хамаг хүчээрээ түлхлээ. Хаалганы завсар хангалттай том болсон учир тэр толгойгоо шургуулан харвал үүдний хонгил харанхуй байсан ч шалан дээр нэг овор ихтэй том юм хэвтэж байгааг ялган харж чадлаа.
Хүний цогцос. Эргэн тойронд нь цусан шалбааг тогтжээ.
Фостер дахин бодохыг ч хүссэнгүй хамаг хүчээ гарган хаалгыг түлхлээ. Гэмтсэн хөл нь хатгуулан өвдөхийг ч тэр тоосонгүй. Фостер хаалганы завсраар ороод цогцосны дээр гишгэчихгүйг хичээн дэргэд нь зогслоо. Хонгилд том махлаг, халзан толгойтой эрэгтэй хүний цогцос харагдана. Тэр хаалга онгойлгох үедээ буудуулсан бололтой цохон дээр нь жижигхэн сумны шарх байлаа. Дарины үнэр арилаагүй байгаагаас үзэхэд энэ хэрэг саяхан болсон нь ойлгомжтой байв.
Цочирдож тэвдсэн Фостер амьсгаагаа дарахыг ч бодсонгүй цааш хонгилоор алхан зочдын өрөөнд орлоо. Тэнд хэн ч байсангүй. Шалан дээр тоглоомын компьютер, орооцолдсон утас, залгуур хэвтэнэ. Фостер гал тогооны харанхуй өрөө рүү очиж гэрлийг нь асаалаа. Өглөөний цай бэлтгэдэг тавиурын доор спорт гутал цухуйж харагдав. Шалан дээр тунарсан цус гутлын эзнийх гэдгийг тэр шууд ойлголоо. Тавиурын ард нэг залуухан эмэгтэй нүүрээрээ харуулдан уначихсан хэвтэнэ. Тэр үхчихжээ. Фостер дээш харвал хананд аваарын дохиоллын товчлуур харагдав. Алуурчин эмэгтэйг товчлуур дарахаас өмнө амжиж бууджээ.
Фостер хурдан эргэн шатаар дээшээ өгсөн гүйлээ. Эхний хаалгыг татвал угаалгын өрөө байв. Хэн ч байсангүй, гагцxүү гоожуурнаас ус дуслах чимээ сонсогдоно. Хажуугийн хаалгыг нээвэл хоёр хүний ортой унтлагын өрөө байх бөгөөд ор нь хураалттай хэвээрээ, дээр нь нэг чемодан харагдав. Өрөөнд хүн байсангүй. Дараагийн хаалгыг онгойлговол нэг хүний ор харагдсан ч бас л хэн ч байсангүй. Фостер дээврийн хонгил руу ордог шатыг олж хараад амьсгаагаа дарж түр зуур зогслоо. Тэр шатны дээрээс, зурагтнаас гарч буй бололтой бүдэгхэн инээлдэх чимээ сонсов. Фостер шатаар чимээ гаргалгүй гэтэн өгсөх зуураа Гэри магадгүй доор аллага болсныг ч мэдэлгүй орондоо орчихсон зурагт хараад хэвтэж байгаа юм болов уу гэж горьдон бодлоо.
Тэр хаалгыг аяархан түлхэн онгойлготол нугасан дээрээ чахран дуугарав. Дээврийн хонгилыг жижигхэн тохилог өрөө болгон засварлажээ. Орны хөнжил, даавуу хунирч нугаларсан харагдавч тэнд хүн хэвтэж харагдсангүй. Баруун талд намхан шүүгээн дээр тавьсан зурагтаар инээдмийн нэвтрүүлэг гарч байлаа. Фостер зурагтыг унтраагаад эргэн тойрноо ажиглав. Ямар ч цусны толбо байсангүй. Фостер
гэнэт тархин дундуураа татуулсан мэт зогтуслаа.
Фостер хөндүүрлэн өвдөх биеэ ч тоосонгүй шатаар ухаан жолоогүй уруудан гүйв. Тэр буудуулж үхсэн хоёр цогцос руу хяламхийж ч харсангүй. Арын хаалга цоожгүй байсанд Фостер хаалгыг түлхэн онгойлгоод том харанхуй цэцэрлэгт гарч ирэв. Тэр хүүгийн цогцсыг тавьсан байж магадгүй зүлэг тарьсан талбайн гол руу очлоо. Юу ч олж хараагүй Фостер тэнд бөхийн зогсоод хэсэг амьсгаагаа дарлаа. Тэр биеэ цэхлэн зогсоод энд нэг алдаа гарсан байна гэж бодлоо. Гэригийн цусыг газар юүлэх ёстой учир цогцос энд байх ёстой байсан. Дараа нь Фостер хашаа руу очиж бут сөөг, бүх булан тохойг шалгаж үзэв. Хүзүү рүү нь урсан орох шиврээ бороог тэр анзаарах ч сөхөөгүй байлаа.
Фостер хамаг тэнхээгээрээ Гэригийн нэрийг дуудав. Дахин дахин дуудсан боловч тэр ямар ч хариу сонссонгүй. Хүүгийн ул мөрийг тэр хаанааc ч олсонгүй.
Хүү үхсэн амьд нь ч мэдэгдэхгүй алга болжээ.

_________________
Sakura


Last edited by naran1962 on Mar.01.19 4:25 am, edited 1 time in total.

Top
   
PostPosted: Jul.28.17 8:52 pm 
Offline
Жирийн Нэгэн Гишvvн
Жирийн Нэгэн Гишvvн

Joined: Dec.08.16 12:10 pm
Posts: 15
Sain bnu? Mash goy sonirholtoi nomiig uneheer hudulmur gargaj mundag orchuulsand bayrlalaa. Ehnii nomiig unshij duusad 2 dahi ruga orchihson id goy heseg deeree yavj baital nom maani bhgui bolchihloo kkk. Bi l ih suuld medej unshij ehelsen um bn ug n zunduu udaan end bs bhd n.unudur bodon bodon ajlasa ireed oron deeree garad l saihan unshina da gesen bhgui bur uilmaar bolloo kkk. Nadad pdf-r ugch tuslaach tegehu? Nom dutuu orhih shig muuhai hetsu um algaa bodogdod l bd um kkk. Oilgoroi bayrlalaa


Top
   
PostPosted: Jul.28.17 9:26 pm 
Offline
Давамгайлагч Гишvvн
Давамгайлагч Гишvvн
User avatar

Joined: Jul.30.06 7:33 am
Posts: 899
Location: Holland
Quote:
Sain bnu? Mash goy sonirholtoi nomiig uneheer hudulmur gargaj mundag orchuulsand bayrlalaa. Ehnii nomiig unshij duusad 2 dahi ruga orchihson id goy heseg deeree yavj baital nom maani bhgui bolchihloo kkk. Bi l ih suuld medej unshij ehelsen um bn ug n zunduu udaan end bs bhd n.unudur bodon bodon ajlasa ireed oron deeree garad l saihan unshina da gesen bhgui bur uilmaar bolloo kkk. Nadad pdf-r ugch tuslaach tegehu? Nom dutuu orhih shig muuhai hetsu um algaa bodogdod l bd um kkk. Oilgoroi bayrlalaa
Сайн уу? Чиний хувийн мессенжерт пост бичсэн боловч чи шалгадаггүй, уншдаггүй юм байна лээ. кккккк
Анх номыг оруулахдаа л өмнө нь их идэвхтэй уншиж байсан болохоор чинь зориуд чамд бичсэн.
Сэтгэлийг чинь гонсойлгохыг би огт хүсээгүй. Мессенжерээ шалгаж бай.

_________________
Sakura


Top
   
PostPosted: Jul.29.17 1:22 am 
Offline
Жирийн Нэгэн Гишvvн
Жирийн Нэгэн Гишvvн

Joined: Dec.08.16 12:10 pm
Posts: 15
Mash ih bayrlalaa, harin tiimee bi asuult-s unshad l bd murtluu sayhan l burtguulsen um teged ih zavgui yavsaar neg heseg orj amjsangui suuldee bur password-oo ch martah shahjee. Za nomoo zaaval hevluuleerei amjilt husie. Minii bodloor zuger neg orchuulga bish nairuulga zui mash saitai goy nom bolson bn le. Bayrlalaa.


Top
   
PostPosted: Jul.29.17 4:36 am 
Offline
Давамгайлагч Гишvvн
Давамгайлагч Гишvvн
User avatar

Joined: Jan.06.10 9:11 pm
Posts: 899
Location: La vita è bella
Ёстой их баярлалаа .

_________________
♫ Westlife ♫


Top
   
PostPosted: Aug.11.17 4:17 pm 
Offline
Шинэков Гишvvн
Шинэков Гишvvн

Joined: Aug.11.17 4:12 pm
Posts: 2
Сайн байна уу шинэ гишүүн байна. Номыг нь бүтнээр нь унших гэсийнмаа РМ-р явуулж болох уу, хэвлэгдэхийг хүлээж тэсэхгүй нь ээ Цаашаа задруулахгүй :)


Top
   
Display posts from previous:  Sort by  
Post new topic  Reply to topic  [ 144 posts ]  Go to page Previous 1 2 3 4 5 6 Next

All times are UTC+09:00


Who is online

Users browsing this forum: No registered users and 2 guests


You cannot post new topics in this forum
You cannot reply to topics in this forum
You cannot edit your posts in this forum
You cannot delete your posts in this forum
You cannot post attachments in this forum

Search for:
Jump to:  

Copyright Asuult.NET © 2000-2015.
Administrative Contact: Khundaga Khurelbaatar [hundaga@hotmail.com]
Tel: 1-888-303-4927, Fax: 1-888-406-2264.
Powered by phpBB © 2000-2015 phpBB Group. Powered by phpBB® Forum Software © phpBB Limited