#AsuultSambar :

МОНГОЛ УЛС МАНДАН БАДРАГ!
It is currently Jul.23.17 9:44 am

All times are UTC+09:00




Post new topic  Reply to topic  [ 138 posts ]  Go to page Previous 1 2 3 4 5 6 Next
Author Message
PostPosted: Jul.01.17 7:06 pm 
Offline
Дархан Гишvvн
Дархан Гишvvн
User avatar

Joined: Jul.30.06 7:33 am
Posts: 200
Location: Holland
3


Цонхоор харагдах Лондон хотын энэ хэсэг нэг том сагсанд эмх замбараагүй чихэж хийсэн тоглоомнууд аятай харагдана. Фостер дээврийн хонгилд байрласан Наоми Бэкингэмийн унтлагын өрөөний цонхны дэргэд бүрхэг тэнгэр лүү сэрийж харагдах байшингийн дээвэр дээрх яндангууд, модны оройг ажиглан зогсож байв.
Охин одоо энэ орог саарал хотын хаана байгаа бол, тэр амьд байгаа болов уу? гэж тэр бодно. Фостер цаг руугаа харлаа. Охин сургуулиасаа гарч явснаас хойш аль хэдийн хорин дөрвөн цаг өнгөрчээ. Тэр үед хэн нэгэн охиныг хамгийн сүүлд харжээ. Өнгөрсөн туршлагуудаас харахад хэрвээ охин хулгайлагдсан бол хэдхэн өдрийн дотор үхэх болно гэдгийг Фостер мэдэж байв. Одоохондоо охины цогцос олдоогүй байгаа болохоор бас ч гэж тэдэнд найдлага байсаар байгаа билээ.
Нэр нь санаанд үл орох хүүхэн шиг царайтай Английн нэг залуу кино од дүрлэгэр цэнхэр нүдээрээ түүнийг анхааралтай ажиглахыг хараад Фостер цонхноос холдлоо. Наомигийн шинэ компьютерыг шалгахаар аваад явжээ. Одоо ширээн дээр хэдэн ном, гэрэл зурагнууд, үзэг харандаа хийсэн ягаан хуванцар аяга харагдана. Өрөөнд бас гар хүрч шалгаагүй юмнууд үлджээ. Охины хураагаагүй ор, асар том хувцасны шүүгээ, шалан дээр тарааж хаясан хувцаснууд, стерео хөгжим тоглуулагч, СД хурааж тавьсан тавиур, мөн гоо сайхны хэрэгсэл, ариун цэврийн зүйлс хийсэн онгойлгодог тагтай ширээ. Фостер шургуулгатай шүүгээний дэргэд очив. Дээд талын шургуулганд дотуур хувцас байхыг хараад тэр шургуулгыг хурдан буцааж хаав. Хоёр дахь болон гурав дахь шургуулганд хувцаснуудыг дүүртэл чихжээ. Фостер сүүлчийн шургуулгыг буцаан хаах гэтэл нүднийх нь буланд нэг богино цамцны доор байгаа зузаан хар дэвтэр туслаа.
Дэвтрийг бээлийтэй гараараа болгоомжтой чимхэн авах
үед Фостерын зүрхний цохилт түргэсээд ирэв. Эхний хуудсыг эргүүлж үзвэл цэнхэр балаар гаргацтай тогтуухан бичсэн өдрийн тэмдэглэл байв. Тэмдэглэлийг сүүлийн хагас жилийн долдугаар сарын сүүлээс эхэлж хөтөлжээ. Фостер ширээн доор байсан сандлыг татан авч суулаа. Тэмдэглэлд охин өнгөрсөн зун найз нартайгаа хийсэн бяцxан хэрүүл маргаан, хөвгүүдийн тухай бодол, мөн өөрийн гадаад төрхөндөө анхаарал тавих гэх мэт түүний насны охидын өдөр тутам хийдэг зүйлүүдийг бичжээ. Наоми Бэкингэм түүний насны охидын нэг адил санаа зовох юмгүй амьдардаг байсан бололтой. Хэдэн битүү утгатай өгүүлбэр, товчилсон үгнүүд байсан ч анхаарал татахааргүй, агуулга нь ойлгомжтой байв.
Фостер хуудаснуудыг алгасан эргүүлж эх нь алагдаж өөрөө алга болохын өмнөх долоо хоногуудын тэмдэглэлийг уншлаа. Хэрэг гарахаас хоёр долоо хоногийн өмнө бичсэн нэг зүйл Фостерын анхаарлыг татав.

Ээж намайг гэртээ ирэхэд дахиад л уучихсан байлаа. Би бүр ичиж үхэх нь ээ. Oрой гадуур зугаалчихаад Т, Л хоёртой хамт гэртээ ирэх үед тэд ээжийг харчихсан. Есүс минь гэж. Тэр бүр үг ч хэлж чадахааргүй шал согтуу, амандаа ойлгомжгүй бувтнаад байсан. Өнөө өглөө намайг сургууль руугаа явахад тэр надад юу ч хэлээгүй. Намайг гэртээ буцаж ирэхэд тэр пицца захиалчихсан, өдөржин өөр юманд ч анхаарч чадахааргүй зав муутай байлаа гэж хэлсэн. Гэвч тэр дараа нь дахиад л бараг нэг бүтэн шилийг уучихсан ...

Хоёр өдрийн дараа тэр дахиад эхийнхээ тухай бичжээ.

Би ээждээ санаа зовоод байна. Тэр ямар ч аз жаргалгүй харагдах боллоо. Өчигдөр орой ээжийг орондоо уйлахыг би сонсох шиг болсон. Өрөөнд нь орж юу болсныг асуумаар байсан ч зүрхэлж чадсангүй. Өнөө өглөө түүнээс ямар нэг юм болсон юм биш биз гэж асуухад тэр түгдэрч байсан ч бүх юм зүгээрээ гэж хэлсэн. Юу болоод байгаа юм бол? Тэр юунаас ч юм болгоомжлоод байх шиг байна. Өчигдөр намайг Л-ийнхээс буцаж ирсний дараа тэр хэдэн хундага у. дарс ууж жаахан тайвширсан бололтой "Хонгор минь, миний төлөө санаа бүү зов" гэж хэлсэн. Тэгээд ажил олдохгүй байгаа учраас миний санаа зовж, надад нэг хэсэг жаахан хэцүү байлаа, одоо бүх юм ард хоцорсон гэсэн.
Бид хагас сайнд Тэйт Модерн руу явж өдрийн хоол хамт идэхээр тохирлоо. Ээж сүүлийн үед гадагшаа бараг гарахаа байчихсан байсан болохоор надад энэ санал сайхан санагдсан. Урьд нь тэр зөндөө найзуудтай байсан боловч тэдэнтэйгээ уулзахаа бүр больчихсон. Хэдийгээр тэр санаа бүү зов гэж хэлсэн ч их л гунигтай харагдаж байгаа учир миний санаа зовоод байна.

Хүн амины хэрэг гарахаас дөрвөн хоногийн өмнө гэр орны уур амьсгал арай дээрдсэн бололтой.

Ээжийн сэтгэл санаа үнэхээр дээрдэж байгаа бололтой. Тэр долоо хоногийн турш юу ч уусангүй. Анх удаа гэрт архи дарс харагдсангүй. Намайг юу бодож байна гэж үү? Би түүнд кофе чанаж өгье гэтэл тэр "Үгүй, би дахиж кофе уухгүй" гэлээ. Тэр гаатай цай уумаар байна гэнэ! Хөөе! Хадагтай Кафеин ингэж хэллээ гэж үү!!! Ээжийн орыг эзлэхээр өөр гаригаас хэн нэгэн ирчихсэн юм шиг л байна. Тэр хөгжилтэй, арван наймт шиг харагдаж байгаа ч жаахан болгоомжилж, биеэ барьсан харагдаж байна. Юу болсон юм бол? Ээж олон жил гадуур дотуур гарч байгаагүй юм чинь лав эр хүнтэй уулзаагүй. Магадгүй ажилтай болсон юм болов уу? Найдаж л байна шүү. Би согтуу бувтнасан - орноосоо босдоггүй- ээжийн оронд энэ эрүүл саруул- миний бие бол миний босгосон суварга гэж тунхагладаг- ээжтэйгээ баймаар байна.

Алга болохын өмнөх орой, сүүлчийн тэмдэглэл нь түүний арван дөрвөн насны төрсөн өдрийн баярын тухай байлаа. Фостер инээмсэглэн уншив.
"Есүс минь! 14! Би бүр хөгширчихсөн юм шиг надад санагдаж байна!". Цааш нь тэшүүрээр гулгахаар явах тухайгаа бичжээ. Tэгээд өдрийн тэмдэглэл дуусжээ.
Фостер дэвтрийг хаагаад өчнөөн их хайрладаг байсан эх нь алагдаж, одоо өөрөө хаа нэгтэй үхээд булагдчихсан байж магадгүй ирээдүйн бүх амьдрал нь өмнө нь гэрэлтэж байсан арван хэдтэй хөгжилтэй охины тухай гуниглан бодоод " Амьдрал ч бэрх юм даа" гэж аман дотроо бувтнав.
- Надад тайлбарлаач гэхийг сонсоод Фостер өндийж харвал Хадер ороод ирчихсэн зогсож байлаа. Тэр чимээгүй орж ирээд дэвтрийг харчихжээ.
- Энэ бол алга болсон охины өдрийн тэмдэглэл гэж тэр Хадерт хэллээ.
- Ямар нэг хэрэгтэй юм олж илрүүлэв үү?
Фостер мөрөө хавчлаа.
- Дрэйк их уудаг байжээ. Гэхдээ тэр сүүлийн долоо хоногт илэрхий өөрчлөгдөж дусал ч амсаагүй байна.
- Хэрэгтэй ямар нэг холбоо байна гэж чи бодож байна уу?
- Магадгүй л юм. Наоми өдрийн тэмдэглэлдээ түүний ажилтай холбоотой байх гэж бичсэн байна. Дрэйкийн агентлагтай холбоо барьсан уу?
- Тийм ээ. Энди Дринквотер холбоо барьсан. Кэти энэ жил ганцхан удаа кинонд дуу оруулсан, үлдсэн хугацаанд нь өөр ажил хийгээгүй гэж байна. Мөн ажлын хуваарьт нь өөр юу ч байгаагүй гэнэ.
- Тэгвэл тэндээс юу ч олоогүй юм шив дээ.
- Түүнд ямар нэг найз залуу байсан гэнэ үү?
- Охины өдрийн тэмдэглэлээс үзэхэд бид энэ талаар мартах хэрэгтэй юм шиг байна. Наоми эхийгээ олон жил гадагшаа гараагүй гэж бичсэн байна. Гэхдээ энэ арван хэдтэй охины хэтрүүлэг ч байж болох юм. Одоо харин Хадер
мөрөө хавчснаа
- Тэр амьдралаа өөд татахыг л хүссэн байх л даа гэв.
- Чиний зөв байж магадгүй. Түүний ойрын төрлийнхнөөс хүн олж мэдэв үү?
- Кэти үрчлүүлсэн юм байна. Гэхдээ албан ёсоор биш, төрөл садан ах дүү, эсвэл эцэг эхийнх нь найз нөхөд түүнийг үрчилж авсан байх гэж Барнес хэлсэн.
Барнес гэнэ үү? Тэр дандаа л Наижл гэдэг байсан гэж Фостер бодлоо. Энэ өөрт нь хамаагүй ч Фостер тэдний хооронд дотно харьцаа байна гэдгийг гадарлаж байсан. Тэднийг бие биендээ муугүй байх гэсэн бодол Фостерт байжээ. Ажаад байхад тэдний харилцаа удаан үргэлжлээгүй бололтой. Фостер Хадерыг Өмнөд Хүн амины хэргийг хариуцсан Хэлтсийн цагдаа, хуучин найз залуутайгаа дахиад уулзаж байгаа гэж сонсжээ. Хадер хуучин байдгаасаа нэг л өөр байсан нь энэ бүхнээс болсон байж магадгүй юм. Тэр ярих нь багасаж, ажилдаа нэг л идэвх муу байх шиг.
- Наижл ямархуу байна? гэж Фостер асуулаа.
- Тэр сайн байна лээ гэж Хадер хэлчихээд инээмсэглэх аядснаа
- Наижл телевизийн нэвтрүүлгийн туршилтын дугаарт оролцож байгаа гэсэн. Тэд булшнаас үхэгсдийг ухаж гаргаж байгаа гэнэ.
- Хэн одоо ийм юм сонирхдог байна аа? хэмээн Фостер үл тоомсорлов.
- Чи зурагт үздэггүй бололтой гэж Хадер хэллээ.
Фостер мөрөө хавчснаа цонх руу очиж гадагшаа харав. Гудамж хоосон, чимээ аниргүй байлаа. Цагдаагийнхан нэг километрийн тойрог доторхи бүх оршин суугчидтай очиж уулзжээ. Одоогоор тэдэнд зөвхөн нэг л юм тодорхой байлаа. Бие биенээ мэддэггүй хоёр хүн үдийн үед дөрвөн цагийн орчим нэг цагаан хүргэлтийн машин гудамжинд давхин орж ирээд Дрэйкийн байшингийн ойролцоо зогсохыг харсан гэжээ. Тэдний хэн нь ч нөгөө машины буцаж явахыг хараагүй гэнэ. Нэг баг хамгаалалтын камерын бичлэгийг шалгаж байгаа. Гэвч цаг явсаар, секунд өнгөрөх бүрт Наоми Бэкингэмийг амьд олох найдвар багассаар.

Тэр орой Фостер Хадертэй хамт задлан шинжилгээний өрөө рүү орж явахдаа энэ цогцос хадгалах байрны үнэр бас л хэвээрээ байх шив гэж бодлоо. Үнэр дарагч, халдваргүйжүүлэх бодис цогцосноос гарах задралын үнэрийг дарж чаддаггүй ажээ. Өнгөрсөн хугацаанд Фостер үнэндээ өрөөнд алхах үед чимээ нь цуурайтдаг плитагаар өнгөлсөн шал, ариутгаж цэвэрлэсэн зэвэрдэггүй ган төмөр багажнууд, дотор хүйт оргиулсан энэ нам гүм орчинг санагалзаж байсангүй. Гэвч тэр охиныг хулгайлж авч явсан Кэти Дрэйкийн алуурчинг олох ангуучлал эндээс л эхлэнэ гэдэгт итгэлтэй байлаа.
Нэг туслах ажилтан Кэтигийн цогцсыг битүүлэн оёж байв. Эдвард Карлайл Фостерт түр хүлээхийг анхааруулав. Дараа нь тэр хоёр мөрдөгчид юу олж мэдсэнээ хэллээ.
- Үхлийн шалтгаан боомилогдсоноос болсон байна. Фостер мэл гайхаж
- Түүнийг эхлээд боож алсан гэж үү? гэж асуув. Карлайл толгойгоо итгэлтэй дохиод цогцосны хүзүү рүү зааж
- Ямар ч эргэлзээгүй. In situ. шархны эргэн тойронд цус их байгаа учраас хүзүүний арьсны язралт харагдахгүй байна. Гэхдээ энэ огтолсон шархны дээд талд тодорхой харагдаж байгаа.
Фостер урагш тонгойн хоолойг хөндлөн ярсан шархны дээр нэг бүдэг улаан зураас байхыг олж харлаа.
- Хэлний угийн яс хугарч, төвөнхний толгой, бамбай булчирхайн мөгөөрс их гэмтсэн. Алуурчин их тэнхээтэй байсныг бодоход эрэгтэй хүн гэдэг нь тодорхой байна. Ямартай ч Наоми Бэкингэм эхийгээ хороосон байж магадгүй гэсэн таамаглалыг үгүйсгэж чадлаа гэж Фостер дотроо бодож амжив.
- Миний хэлээд байгаа арьсны язралт өнгөцxөн байгаа
болохоор нүүр гарын алчуур эсвэл хүзүүний ороолт хэрэглэсэн болов уу гэж би таамаглаж байна. Фостер алуурчин мөрөө балласан гэдгийг мэдэж байгаа ч шинжээчийн багт Кэти Дрэйкийн гэрт байгаа бүх хувцас, бөс даавууг шалгах үүрэг даалгавар өгөхөөр шийдлээ.
- Түүний хүзүүн дэх шархны талаар хэлэх юм байна уу? гэж тэр эмчээс асуув.
- Хохирогчийг үхсний дараа хоолойг нь огтолсон. Шарх гүн биш байсан учраас хоолойны артерийн судас, хүзүүний венийн судаснууд нь гэмтээгүй байна. Эндээс дүгнэж үзэхэд нэг бэлэг тэмдгийн чанартай байсан болов уу. Чиний олох алуурчин ямартай ч баруун гараа ашигладаг. Цогцосны нуруу нь бас хөхөрч няцарсан байсан. Би зуун хувь итгэлтэй биш байгаа ч хохирогчийг эхлээд гэрт нь алаад гадагшаа чирч гаргасан. Дараа нь тэнд хоолойг нь огтолсон.
Фостер үнэндээ юу ч ойлгосонгүй. Ихэнх алуурчид цогцсыг нуух гэж оролддог. Гэтэл энэ алуурчин бүр эсрэгээрээ цогцсыг гэрээс чирч гаргаад хэн ч олж харж чадахаар цэцэрлэгт ил орхисон байдаг.
- Байшинд цусны ул мөр олдоогүй, харин цэцэрлэгт их байсан гэж Фостер хэллээ. Карлайл толгой дохисноо бодлогошронгуй
- Цогцосны нуруун дээрх толбонууд түүнийг чирч гулдарсныг баталж байгаа юм. Түрүүн миний хэлснээр алуурчин эмэгтэйг гэрт нь алсан. Дараа нь цэцэрлэг рүү чирч гаргаад тэнд хоолойг нь хэрчсэн гэж би тодорхойлж байна. Фостер одоогоор мөрдлөгт ахиц гаргачихмаар юм ер алга гэж урамгүйхэн бодоод
- Бэлгийн харьцаанд орсон гэх шинж тэмдэг байна уу? гэж асуув.
Кэти Дрэйк алуурчнаа гэртээ оруулж, унтлагынхаа өрөө рүү дагуулж орсон уу, эсвэл алуурчин түүнийг хүчээр чирсэн юм болов уу? Тэр алуурчны дайралтад цочирдсон уу эсвэл зүгээр л буугаад өгчихөв үү? Хохирогчийг олох үед тэр хэдийгээр бүх хувцастайгаа байсан ч ямар нэг бэлгийн харьцаа байсныг үгүйсгэж чадаагүй байгаа билээ. Карлайл толгой сэгсэрлээ.
- Тэр тал дээр ямар ч ул мөр олдоогүй.
Фостерын толгойд янз бүрийн хувилбар эргэлдэж байлаа. Наоми гэртээ харьж ирснээр алуурчинд саад болсон уу? Тэр шалтгаанаар охиныг хулгайлав уу? Алуурчинд түүнийг шууд алчих боломж байсан. Яагаад алуурчин баригдахаас ч айлгүй охиныг авч явж эрсдэлтэй алхам хийхэд хүрэв?
- Хохирогч хэдэн цагийн үед алагдсан юм шиг байна?
- Яг тодорхойлж хэлэхэд хэцүү, гэхдээ миний үзэж байгаагаар тэр үд дундын үед нас барсан. Наоми алуурчинд саад болсон байх боломжтой. Гэрт ноцолдож тэмцэлдсэн гэхээр ул мөр олдоогүй. Наоми өөрийг нь хулгайлсан хүнийг бас таньдаг, тэгээд эхийгээ гадаа үхчихсэн хэвтэж байгааг ч мэдэлгүй сайн дураараа түүнтэй хамт явсан гэж таамаглаж болох юм.
- Би цусны дээж авч хордлого судлалын төв рүү илгээсэн. Элэг өөхөлснөөс харахад өвчин анхан шатандаа байсан. Өвчний шалтгаан нь согтууруулах ундаа гэж үзэж байна. Хохирогч ерөнхийдөө бие сайтай байжээ. Тэр өглөөний цайнаас хойш юу ч идээгүй байсан гэж Карлайл нэмж хэлэв.
- Тэр гар хөлнийхөө хумсыг хэзээ будсан юм шиг байна? гэсээр Хадер тэр хоёрын дундуур орж хэллээ. Карлайл мөрөө хавчсанд Хадер өөрөө харахаар урагш алхлаа.
- Минийхээр бол нэг их удаагүй бололтой, цэвэрхэн харагдаж байна. Цогцсыг анх олоход сормуусны будаг, суурь крем, уруулын будгаар нүүрээ будаж янзалсан байсан. Түүний хувцаснуудыг чи яасан бэ? гэж тэр Карлайлаас шамдан асуулаа. Шинжээч эмч
- Хувцаснуудыг удахгүй шинжээчийн баг руу явуулна. Миний бодлоор энд хаа нэгтээ уутанд хийсэн байгаа гэж хэлээд туслагч нар луугаа эргэж харав. Нэг ажилчин уутанд хийсэн хувцсыг авчирч өглөө. Хадер бээлий өмсөж уутыг аван задлан хийдэг ширээнүүдийн нэг рүү очоод дээр нь уутан доторхийг асгав. Фостер түүнтэй хамт хувцаснуудыг харлаа. Хадер цусанд будагдсан цамц, богино банзалд анхаарлаа хандуулсангүй, гялалзсан жижиг чулуун шигтгээтэй хар хөхний даруулгыг эрхий долоовор хуруугаараа чимхэж аваад Фостер лүү эргэж харав
- Хар даа. Шигтгээтэй, хөх өргөгчтэй даруулга. Даваа гаригийн үд дунд гэртээ ийм юм өмссөн байна гэдэг чинь жирийн юм биш. Миний таамаглаж байснаар тэр ямар нэг уулзалтанд бэлтгэж байжээ гэж Хадер хэллээ.
Наоми Бэкингэм алдсан ажээ. Охины ээж ямартай ч эр хүнтэй yyлздаг байжээ.

Кэтигийн хамгийн сайн найз Салли Дарлингхортс Кентиш Таунд байдаг жижиг цувраа байрнуудын нэгэнд амьдардаг ажээ. Дарлингхорст бүхэл өдөржин гэртээ байсангүй, оройхон гэртээ ирэв. Энэ хооронд тэр Кэти Дрэйкийн нас барсныг мэдсэн бөгөөд хэт цочирдсноос болж царай нь цонхийж цайсан байлаа. Фостер эмэгтэйг зурагтаар харсан байж магадгүй бололтой, царайлаг төрх нь нэг л танил санагдав.
Дарлингхортс хоёр мөрдөгчийг зочны өрөөндөө оруулав. Өрөөг угсаатны урлагийн бүтээл гэж нэрийддэг олон тооны инээмтгий маск, модон хөшөө, ханан дээрээ өнгө алаглуулан будсан бүтээлэг, алчуураар дүүргэжээ. Эндээс хүж, тамхины үнэр холилдон ханхалж байв. Эмэгтэй буйдан дээр очиж суугаад тоймгүй олноор нь өрж тавьсан янжуурнаас нэгийг авч асаалаа. Фостер Дарлингхорстод найз нь нас барсан явдалд эмгэнэл илэрхийлэв. Хариуд нь тэр янжуураа гүн сорж, нүд рүү нь унжаад байсан цайвар шаргал үсээ хойш нь илээд
- Аймшигтай. Ямар их аймшигтай байгааг илэрхийлж чадахгүй байна гэж цээлхэн гуниг шингэсэн хоолойгоор хэлэв. Тэгээд
- Наомигоос сураг гарсан уу? гэж асуулаа. Фостер итгэл муутайхан толгой сэгсрэв. Хадер түүнд ирсэн шалтгаанаа тайлбарлаж, алуурчныг олох сэжүүр гаргахын тулд Кэтигийн амьдралыг нарийн тодорхой мэдэхийг хүсэж байгаагаа хэллээ.
- Та нар юу мэдэхийг хүсэж байгаа юм бэ?
- Тэр ямар хүн байсан бэ? гэж Фостер асуулаа. Кэтигийн найз
- Хөөх, ямар хачин асуулт вэ? Тэр ямар хүн байсан бэ гэнэ ээ? гэж хэлснээ харцаа доошлуулж, бодолдоо автах шиг болов.
- Тэр үнэнч, гэнэн итгэмтгий байсан. Тэр маш сайн ээж, сайн найз, бас бурхан мартчихсан болохоос биш мундаг авьяаслаг жүжигчин байсан.
- Чи түүнийг хэр удаан мэддэг бэ? гэж Фостер асуув.
- Арван зургаан жил. Анх уулзахад тэр хорин нэгтэй, би хоёр насаар эгч байсан. Бид "Зуушин Өдрүүд" гэдэг нэг тоглолтын давталттай байсан юм. Үнэн аймшигтай жүжиг. Бид хичнээн их инээлддэг байсан гээч. Дараа нь бид найзууд хэвээрээ үлдэж, хамтдаа Лондонд ирсэн. Тэр бүх хурим, салалт, хүүхэд гаргах, ажилтай холбоотой бэрх асуудлууд ч бидний нөхөрлөлд саад болж чадаагүй. Тэр хэзээд миний төлөө, би ч гэсэн түүний төлөө байдаг байсан. Фостер толгой дохилоо.
- Сүүлийн үед тэр ямар байсан бэ? Дарлингхортс дахин нэг янжуур авч асаагаад
- Тэр ямар байсан бэ гэж үү? гэж асуултыг давтан хэлээд дахин харцаа доошлуулж тамхинаасаа хэд сорон хэсэг дуугүй суулаа.
- Би Кэтитэй хэдийн хоёр сар уулзаагүй, гэхдээ хоёр долоо хоногийн өмнө түүнтэй утсаар ярьсан. Тэр..., ер нь ажилгүй байгаадаа их санаа зовж байсан. Би нэг теле жүжигт дүр авсан байсан юм. Зүгээр л нэг новшийн юм, гэсэн ч энэ бол ажил. Бид ихэвчлэн ажил олдсонд талархаад, чадах бүхнээ хийх хэрэгтэй болдог. Гэвч Кэти маань жаахан идэвх зүтгэл муутай болсон. Би бага сага ажилтай байсан бол тэр бараг бүтэн жил ямар ч ажил олоогүй...
- Чадах бүхнээ хийх хэрэгтэй болдог гэдгийг юу гэж ойлгох
вэ? гэж Хадер инээвхийлэн асуулаа.
- Аан тэр үү? Дөч шүргэж байгаа эмэгтэй жүжигчинд олигтой ажил олдохгүй шүү дээ. Ямар нэг ажил олдлоо гэхэд тэр нь ихэвчлэн ямар нэр новшийн дүр байх жишээтэй. Эрчүүдийн хувьд харин эсрэгээрээ, тэдэнд ажлын санал их ирдэг. Үүнийг ингэж л тайлбарлаж болох юм. Чи байдгаараа чармайж чадах бүхнээ хийх эсвэл бүр мөсөн болих хэрэгтэй ... Ер нь надад хэлээд байх юм алга. Хичээл заадаг ч гэх юм уу ... гэж хэлээд эмэгтэй хөөрхөн царайгаа ярвайлгав.
- Кэти ажилгүй байхдаа өдрийг яаж өнгөрүүлдэг байсан юм бол? гэж Фостер асуулаа.
- Тэр ном уншиж, бас зохиол бичдэг байсан. Кэти нэг роман бичиж байсныг би санаж байна. Бас гэрийнхээ ойролцоо нэг жижиг дэлгүүрт сайн санааны ажлаар долоо хоногийн хоёр өдөр нь ажилладаг байсан.
- Ямар сайн санааны ажил?
- Хорт хавдар судлалд зориулсан ажил. Тэнд Кэти өөр найз хүүхнүүдтэй байсныг би Наомигоос дуулсан. Тэд бүгдээрээ ганц бие ээж нар гэсэн.
- Тэр яаж мөнгөтэй байдаг байсан юм бол?
- Тэр заримдаа хэдэн олон ангит кинонд дуу оруулдаг байсан. Иймэрхүү ажлаас чи мөнгө сайн олно. Тэр их гоё цээлхэн хоолойтой. Бас тэр хуучин нөхрөөсөө Наомигийн тэтгэмжийн мөнгийг авдаг байсан.
- Түүний амьдралд өөр эр хүн байсан уу?
Эмэгтэй үл тоомсорлосон байртай хамраа шуухитнуулан инээд алдав
- Эр хүн гэнэ ээ? бид тэр муусайн новшнуудтай холбоотой асуудлыг орхиод удаж байна гэж хэлээд Фостер луу харлаа.
- Өршөөгөөрэй, мөрдөгч өө. Тэр лесби биш. Та арай ингэж бодсон юм биш биз? Есүс минь, үнэхээр үгүй шүү. Би зөвхөн бид эрчүүдтэй хамт байхдаа жаргалтай байгаагүй гэж хэлэх гэсэн юм. Бид хоёр хоёулаа нөхрөөсөө салсан. Дараа нь бид хэд хэдэн удаа хүнтэй үерхэж үзсэн боловч амжилттай болоогүй. Энэ бүхэн ажлын хажуугаар бидний ярианы гол сэдэв болдог байлаа. Тэр нэг жилийн өмнө хүнтэй үерхэж байсан. Арай өмнө ч байж магадгүй.
Хадер эмэгтэйтэй урьд нь Кэтитэй холбоотой байсан эрчүүдийн талаар ярилцав. Дарлингхорст зарим үйл явдлыг сайн санахгүй байснаас Кэтигийн бүх хуучин амрагуудыг мэдэж авахад хүндрэлтэй байлаа.
- Сүүлийн үед түүнд хэн ч байгаагүй юм уу?
- Миний мэдэхээр лав хэн ч байгаагүй. Юу гэж? Кэтиг таньдаг хүн нь алсан байх гэж үү? Түүний итгэж чадахгүй байгааг нүүрнийх нь төрхөөс олж харсан Фостер толгой дохилоо.
- Бидний бодлоор тийм байх магадлалтай. Тэр хоёрт ямар нэг муу юм хийхийг хүссэн хүн байсан эсэхийг та мэдэхгүй биз?
- Ямар ч хүн байгаагүй гэж тэр юу ч бодолгүй шууд хариулав.
- Тэр гал цог шиг амархан уурлаж дүрэлзэн асдаг ч гэнэн цайлган, эелдэг эмэгтэй байсан. Бүх хүн түүнд сайн байдаг байсан. Түүнд муу юм хийх хэн нэгэн байсан гэдэгт би итгэхгүй байна.
Дарлингхортс хоосон дарсны хундага авч гал зуухны өрөө рүү явлаа.
- Та нарт жаахан уух юм өгөх үү? Ажлын цагаар хатуу юм ууж болохгүй гэдэг үнэн үү?
- Тэр ч тийм шүү гэж Фостер хариуллаа.
- Цай, кофе эсвэл ус уух юм уу? Хадер аяга ус уухаар болж Фостер харин татгалзав. Эмэгтэй гартаа нэг хундага дарс, дүүрэн устай шилэн аяга барьчихсан буцаж ирлээ.
- Та Кэтиг мэддэг болоод удаж байгаа. Тэр танд өөрийнхөө бага нас, өнгөрсөн амьдралынхаа тухай ярьж байв уу?
- Хэзээ ч үгүй гэж тэр хэллээ.
- Миний санаж байгаагаар тэр нэг удаа эцэг эх нь хоёулаа
нас барсан учир үрчлүүлсэн гэж хэлсэн. Тэр өнгөрсөн үеийнхээ талаар санахыг ч хүсдэггүй нь мэдрэгддэг байсан. Бидний мэргэжлийнхний дунд дээшээ гарах гэж өнгөрсөн амьдралаа нууцалдаг хүмүүс бишгүй олон бий. Тэр тэдний нэг байсан.
- Урьд нь түүнд ямар нэг хэцүү юм тохиолдож байсан талаар чамд дуулж мэдсэн юм байна уу? гэж Фостер асуув.
- Хүч хэрэглэсэн гэж үү? Фостер түүний илэн далангүй байдлаас жаахан эмээх шиг боллоо.
- Тийм ээ, би тэрнийг чинь л хэлээд байна. Дарлингхортс дахин нэг тамхи аваад бодол болон хэсэг дуугаа хураалаа.
- Үгүй, минийхээр бол тийм юм байгаагүй. Хэрэв тийм юм болсон бол тэр надад энэ талаар хэлэх байсан гэдгийг би баттай мэдэж байна. Надад Кэти жаахан хүүхэд байхдаа хамт байсан хүмүүстэйгээ таарамж муутай байсан байх гэж санагддаг байсан. Кэти нэг зэрлэгдүү төрхийн охин байсан. Миний бодлоор хамт амьдарч байсан тэр хүмүүс нь жинхэнэ хуучинсаг үзэлтэнгүүд байсан байх.
- "Тэр хүмүүс" гэдэг нь хэн хэн байсныг та мэдэх уу?
- Тэд Кентийн хаа нэгтээ далайн эрэг дээр байдаг нэг новшийн хотхонд амьдардаг байсан гэсэн. Тэр хотын нэрийг би санахгүй байна. Кэти тэр газрыг үзэн яддаг байсан.
- Кент гэсэн үү? Эссекс дэх Шүүбурнес биш байсан юм уу? гэж Хадер асуулаа.
- Үгүй, тэр үнэхээр Кент гэж хэлсэн. Хотын нэр Диел байсан байж ч магадгүй. Хадер нэрсийг дэвтэртээ тэмдэглэж авлаа.
- Тэр өсгөж байсан хүмүүсээ хэн болохыг хэлж байсан уу?
Дарлингхорст тамхиа татсаны дараа толгой сэгсэрлээ.
- Нэр усьг нь лав үгүй. Ямар нэг авга эгч гэж л би дандаа боддог байсан. Гэхдээ тэр надад ингэж хэлсэн эсэхийг би санахгүй байна.
- Тэгэхээр Кэтийг Стэфен Бэкингэмтэй гэрлэхэд төрөл төрөгсөд нь уригдаагүй байх нь ээ?
- Есүс минь гэж, ёстой үгүй. Тэнд их цөөхөн хүн байсан. Чэлсид Иргэний Бүртгэлийн Газар болсон хуримын ёслолд зөвхөн хэдхэн тооны найзууд нь уригдсан. Тэд дараа нь хөлчүүртлээ ууцгаасан. Стэфений эцэг эх нь уригдаагүй болохоор тэд их гомдсон. Тэд хүүгээ уучилж чадаагүй гэж надад бодогдсон.
- Стэфен тэр хоёрын харьцаа ямар байсан бэ?
- Стэфен эм сүвтэй болгоныг өвөртөө оруулдаг болохоос өмнө тэд сайхан амьдарч байсан. Өөдгүй новш Кэтигийн зүрхийг шархлуулсан. Миний бодлоор Кэти үүнийг тэсвэрлэж чадаагүй. Кэти Стэфенийг явсны дараа Наомигоос болоод хэд хэдэн ажлаас татгалзсан. Түүнд Наомиг харж өгөхийг хүссэн олон найз байсан. Би ч гэсэн Наомиг арай том болсон байхад нь харж өгч байсан юмдаг. Гэхдээ тэр ажил гэхээсээ илүү Наомиг л эхэнд нь тавьдаг байсан. Стэфен ганцxан Кэтигийн зүрхийг шархлуулсан биш бас түүний ажлын карьерийг баллаж хаясан. Кэти Наомигоо бодсон учраас Стэфенийг зүгээр орхисон. Өнгөрсөн хэдэн жил л тэр Стэфений талаар бага дурсдаг болсон. Кэти надад тэнэг новшид үнэхээр дургүй нь хүрдэг ч үргэлж уурлаж үзэн ядаад байх хэцүү юм гэж хэлж байсныг би сайн санаж байна.
Фостер жүжигчин эмэгтэйд талархсанаа илэрхийлээд өөр юм санавал мэдэгдээрэй гээд нэрийн хуудсаа өглөө. Тэднийг хаалга руу явж байтал эмэгтэй гэнэт нэг юм саналаа.
- Сүүлчийн удаа хоёр сарын өмнө Кэтитэй уулзахад тэр дахиж хэзээ ч юунд ч итгэж байхгүй гэж хэлсэн.
- Юунд итгэхгүй гэж?
- Би бас тэгж асуусан л даа. Кэти надад тодорхой юм хэлээгүй. Би түүнийг жүжигчний ажлын талаар хэлсэн байх гэж ойлгосон.
- Тэр яг юу гэж хэлсэн бэ?
- Кэти миний итгэж найдаж байсан нэг юманд том ан цав гарчихлаа гэсэн. Тэгээд л тэр. Дараа нь тэр ярианы сэдвийг
өөрчилчихсөн.
Салли Дарлингхорст хаалгаа хаах үед нүдэнд нь нулимс цийлэгнэxийг Фостер харлаа.

Фостер Актонд байдаг гэртээ ирэхэд аль хэдийн шөнө дунд өнгөрсөн байлаа. Тэр өвчин намдаагч эм балга улаан дарсаар даруулж уув. Дарсыг онгойлгоод хэдийн хоёр хоног өнгөрчихжээ. Дарсанд их ач холбогдол өгдөг эцгийнх нь хувьд Haut-Brion дарстай ингэж харьцана гэдэг бол уучилшгүй хэрэг билээ. Гэвч түүнийг хориглох тэр хөгшин эр энд байхгүй, тэгээд ч ойр хавийн архи дарсны дэлгүүр аль эрт хаачихсан. Цангаснаас болж бараг хатаж үхэх шахаж байсан ч тэр ус уухыг хүссэнгүй. Угжтай сүү барьсан хүүхэд шиг насанд хүрсэн эрэгтэй эмэгтэй хүмүүс гартаа савтай ус барьчихаад энэ бол эрүүл мэндэд сайн гэж хэлцгээдэг. Яахаараа энэ томчууд нялх хүүхэд шиг аашилцгаадаг байна аа?
Фостер зөөврийн компьютер тавьсан гал тогооны ширээ рүү очиж хөндүүрлэн өвдөх хөлөө амраахаар сандал дээр суув. Энд суух түүнд эвтэйхэн байдаг билээ. Өнгөрсөн хагас жилийн хугацааг тэр энэ сандал дээр компьютерын дэлгэц ширтэн дарс ууж өнгөрөөсөн ажээ. Харанхуй нөмөрч, чимээ аниргүй болоход үед айдас нь хүрсэн Фостер ор луугаа явахаас зайлсxийдэг байлаа. Нойрондоо дийлдэн унтсан ч тэр шөнө дунд усан хулгана болтлоо хөлөрчиxсөн сэрдэг байв. Аль арван есдүгээр зуунд цагдаагийн мөрдөгч байсан Фостерын элэнц өвөөгийн буруугаас болж гэм зэмгүй нэгэн дүүжлэн алах цаазын ял авч, энэ хэргээс улбаалж гэр бүлээ хүйс тэмтэрсэн нэг галзуу цуврал алуурчны удам Карл Хогг хамаг бурууг түүнд тохон тамлан зовоохыг Фостер зүүдэндээ өчнөөн цагаар амсдаг ажээ.
Хогг өөрийн удамд байдаг цусан халдвараа арилгахыг хүссэн гэж хэлжээ. Тэр Фостерын эрүү, эгэм, бугуй, шилбэний ясыг хугалж бяцалсан бөгөөд, хэрэв Наижл Барнес энэ хэрэгт оролцоогүй бол тэр хэдийн үхчихсэн байх байлаа. Гэмтэл бэртэл Фостерын өдөр тутмын амьдралыг их бага хэмжээгээр амаргүй болгосон ч эр зоригыг нь мохоож чадаагүй.
Тэр компьютероо асахыг хүлээх зуур дарснаасаа балгалаа. Фостер Дарлингхорстын гэрээс гараад шууд Кенсингтон дахь албан контор луугаа очиж Кэти Дрэйкийн хүн амины хэргийг мөрдөж байгаа багийнхнаа дуудуулжээ. Тэр Кэтигийн сураггүй алга болсон охиныг Лондон даяар эрж олох ажлыг удирдаж байгаа багийн цуглуулсан материалыг үзэж танилцлаа. Фостер илүү цагаар ажиллах зөвшөөрлийг удирдлагатайгаа зөвлөж шийдэрлэв. Мөрдлөгийн багийнхнаас Кэти амраг эрээ эсвэл амрагаа болгох гэсэн хэн нэгнийг гэртээ урьсан байж магадгүй гэсэн таамаглалыг дэвшүүлэн, болзооны товчоодтай холбоо барьж Кэтигийн нэр байгаа эсэхийг шалгаж үзэцгээжээ. Охины өдрийн тэмдэглэлд "Ээж олон жил гадагшаа гарч байгаагүй юм чинь лав эр хүнтэй уулзаагүй " гэж бичсэн мөр Фостерт байн байн бодогдсоор байв.
Компьютерын дэлгэц ассаныг хараад Фостер интернэтэд холбогдлоо. Өнгөрсөн хагас жил шархаа эдгээх хугацаанд эдгээр автомашин, покер, хорвоо ертөнцөд болж байгаа үйл явдлаар маргаж мэтгэлцдэг интернетийн идэвхтэнгүүдийн форумын вэб хуудсууд түүний цагаа нөхцөөдөг хоёр дахь гэр болж байжээ. Фостер кино мэдээллийн хуудас руу орж Кэти Дрэйкийн нэрийг хайлтны цонхонд бичив. Дэлгэцэн дээр телевизийн тоглолтын бүрэн жагсаалт нэг гэрэл зурагтай гарч ирлээ. Дух руу нь унжсан бараан өнгийн туг үс хагас аньсан нүдийг нь бага зэрэг халхалсан, зузаавтар уруултай залуухан харагдах энэ эмэгтэйг Фостерын өнөө өглөө харсан зэрэмдэглэсэн цогцостой харьцуулахын аргагүй байв. Салсан нөхрийнх нь хэлснээр тэр үнэхээр гоо үзэсгэлэнтэй байжээ.
Энэ бол Тайзны урлагийн Рояал Академийн нэг бяцxан блог ажээ. Кэти энэ блогт бүртгүүлсэн байжээ. Фостер маргааш өглөө Академийн архивт очиж шалгаж үзэхээр тэмдэглэж авлаа. Түүний ажил мэргэжлийн товч намтарт (СV) өнгөрсөн хориод жилийн Их Британы олны танил телевизийн нэвтрүүлгийн нэрсийн жагсаалт, түүний дотор удаан үргэлжилдэг, бодит үнэнийг гажуудуулсан, уянгын халил ихтэй цагдаагийн тухай олон ангит киноны нэр байлаа. Киноны танил хөгжмийг сонсох үед Фостерийн шилэн хүзүүнийх нь үс босоод ирэх шиг болдог ажээ. Кэти энэ киноны хоёр ч туслах дүрд арваас илүү жил дуу оруулсан байжээ. Киног бүтээгчид уг киног үзэгчдийн санаанд хүртэл хийж чадаагүй билээ.
Фостер гэдэргээ налж суугаад нүдээ нухаллаа. Тэр Наомиг эрж олох ажлыг хурдан эхлүүлэхийн тулд өглөө эрт зургаан цагт ажил руугаа явахыг хүсжээ. Кэти Дрэйкийн тухай мэдэж байгаа бүх мэдээллийг Фостер эрэмбэ дараатай бодож эхэллээ.
Энэ жүжигчин эмэгтэй анхны боломж гарангуут төрөлх хотоо орхин Лондонд ирж санасныг бодвол хурдан ажил олжээ. Театрын тайз, телевизийн студид тогтмол ажилтай болж, түүний мөрөөдөл биелж байжээ. Дараа нь Кэти охинтой болж, нэг хэсэг нам гүм суусан ч удалгүй ажилдаа эргэж орсон. Гэвч нөхөртөө хаягдсаны дараа түүний бүх мөрөөдөл хумхийн тоос мэт хоромхон зуур үгүй болж, тэр дахин сэхэж чадсангүй. Ганц охин нь амь амьдрал нь болсон Кэти өмнөх боломжуудаа алдсандаа гутарч шаналдаг байжээ. Тэр зовлон шаналлаа мартахыг оролдон ууж эхэлснээр өөрийгөө бусдаас тусгаарласан байна.
Фостер дарстай хундагаа харлаа. Арван дөрөвтэй охин түүний энэ зуршлын талаар өдрийн тэмдэглэлдээ юу бичих байсан бол гэж тэр өөрөөсөө асуув.
Охин нь арван хоёрдугаар сард арван таван нас хүрнэ. Тэр охиноо төрөхөд дэргэд нь байгаагүй болохоор төрсөн өдрийг нь яг таг мэддэггүй. Тэр үед Фостер гэртээ бараг байдаггүй байсан болохоор Линда энэ бүхнээс залхаж аль хэдийн явчихсан байжээ. Мөрдөгчийн ажил бол өөрийнх нь хийх ёстой ажил гэж Фостер түүнд учирлахыг оролдсон боловч бүтэлгүйтжээ. Линда түүнийг сонсохыг хүсээгүй бөгөөд энд байснаас хүүхдээ ганцаараа өсгөсөн дээр гэж хэлэхэд нь зүрхийг нь хутгаар сийчиж байгаа юм шиг санагдсан. Гэхдээ Фостер Линдад уурлаж чадаагүй. Тэр Линдаг маш их гомдоосон, ялангуяа жирэмсэн гэдгээ мэдээд хүүхдээ тээхээр шийдсэн байхад нь Фостер өөр шийдвэр гаргуулахыг оролджээ. Фостер хамгийн сүүлд арван жилийн өмнө тэднийг Эдинбургт төрөл төрөгсдийнхөө ойролцоо амьдарч байгаа гэж дуулжээ. Одоо тэд хаана байгааг Фостер мэдэхгүй. Тэр Линдаг охинтойгоо аз жаргалтай байгаа гэдэгт найдаж суудаг билээ.
Фостер хундагаа хоослонгоо бүх юм хувь тавилангаараа болсон гэж бодлоо. Кэти Дрэйкийн хувьд алдсан итгэл найдвар, уйтгар гуниг, үүрдийн харамслаас өөр юу ч үлдсэнгүй. Тэр урьдын дурсамжаа орхиж, xэргийн талаар бодохыг оролдсон боловч толгой нь өвдөж бодлоо төвлөрүүлж чадсангүй. Цаг дөнгөж арван хоёр өнгөрч байхад их ядарсан байх чинь гэж Фостер бодсоноо галын өрөөний гэрлийг унтрааж, ор луугаа очихоор шатаар өгсөв.
Тэр анх удаа Карл Хоггийн царайг зүүдэндээ харалгүй нам унтлаа.

_________________
Sakura


Top
   
PostPosted: Jul.01.17 7:13 pm 
Offline
Дархан Гишvvн
Дархан Гишvvн
User avatar

Joined: Jul.30.06 7:33 am
Posts: 200
Location: Holland
Ном таалагдсанд баяртай байна. Ямартай ч нэг хүн уншиж байгаа бололтой. Өөр хүн уншиж байгаа бол мэдэгдээрэй. Тэгвэл номынхоо үргэлжлэлийг хурдан оруулна аа. :brows: :brows: :brows:

_________________
Sakura


Top
   
PostPosted: Jul.01.17 9:29 pm 
Offline
• Moderator*
<b><font color=#0000FF>• Moderator*</font></b>
User avatar

Joined: Feb.03.07 7:08 pm
Posts: 3685
Location: Ирмэг
naran1962 wrote:
Suicide wrote:
2 өдрийн турш салж чадалгүй уншаад дуусчихлаа. Орчуулга мундаг болсон байна. Сонирхолтой, гоё ч ном байна :wd:

Миний оруулж байгаа пост зөвхөн нэг хуудсан дээр л ороод байна аа. Тэгээд их сунжралдсан урт болсон байгаа биз дээ. Би дараагийн хуудсыг нээж постоо оруу;ах гэсэн юм. Тэгвэл уншигчдад амар байх юм .


Аан энэ угаасаа тэгнээ. Нэг хуудсанд харагдах постын тоог тохируулсан учраас тэгж байгаа юм. Урт богино байх нь хамаагүй 1 хуудсанд харагдах постын тоо гүйцэхээр л дараагийн хуудсандаа орно. Нэг постоор богинохон оруулаад байвал харахад амар байна байх.

_________________
Survived after...


Top
   
PostPosted: Jul.01.17 11:08 pm 
Offline
Дархан Гишvvн
Дархан Гишvvн
User avatar

Joined: Jul.30.06 7:33 am
Posts: 200
Location: Holland
Suicide wrote:
naran1962 wrote:
Suicide wrote:
2 өдрийн турш салж чадалгүй уншаад дуусчихлаа. Орчуулга мундаг болсон байна. Сонирхолтой, гоё ч ном байна :wd:

Миний оруулж байгаа пост зөвхөн нэг хуудсан дээр л ороод байна аа. Тэгээд их сунжралдсан урт болсон байгаа биз дээ. Би дараагийн хуудсыг нээж постоо оруу;ах гэсэн юм. Тэгвэл уншигчдад амар байх юм .


Аан энэ угаасаа тэгнээ. Нэг хуудсанд харагдах постын тоог тохируулсан учраас тэгж байгаа юм. Урт богино байх нь хамаагүй 1 хуудсанд харагдах постын тоо гүйцэхээр л дараагийн хуудсандаа орно. Нэг постоор богинохон оруулаад байвал харахад амар байна байх.


Аан за за. Энд чамаас өөр уншиж байгаа хүн байхгүй бололтой. Эсвэл бусад нь номын дунд яваад байгаа юм болов уу?
:-D :-D :-D

_________________
Sakura


Top
   
PostPosted: Jul.01.17 11:14 pm 
Offline
• Moderator*
<b><font color=#0000FF>• Moderator*</font></b>
User avatar

Joined: Feb.03.07 7:08 pm
Posts: 3685
Location: Ирмэг
Өөр зөндөө хүн байгаа байгаа. Удахгүй үргэлжлэл нь яасан бэ гэээл ороод ирнэ :))

_________________
Survived after...


Top
   
PostPosted: Jul.01.17 11:43 pm 
Offline
Дархан Гишvvн
Дархан Гишvvн
User avatar

Joined: Jul.30.06 7:33 am
Posts: 200
Location: Holland
Suicide wrote:
Өөр зөндөө хүн байгаа байгаа. Удахгүй үргэлжлэл нь яасан бэ гэээл ороод ирнэ :))

Найдаж л байна шүү. ккккк :-D :-D :-D

_________________
Sakura


Top
   
PostPosted: Jul.02.17 1:54 am 
Offline
Дархан Гишvvн
Дархан Гишvvн
User avatar

Joined: Jul.30.06 7:33 am
Posts: 200
Location: Holland
4


Хангалуун орчинд амьдарч байсан арван хэдтэй, эрүүл саруул, шаргал үстэй хөөрхөн охин сураггүй алга болж, царайлаг жүжигчин эх нь ( архив дахь зурагнууд) зэрлэгээр алагдсан байна. Бараг сая орчим адилхан байшингууд дундаас тэдний байшинд ийм хэрэг болж өнгөрчээ. Энэ дээрэм байгаагүй. Олон нийт цочирдон, үймэлдэж байлаа. Товчxондоо, олны дунд тархсан шуугианд болгоомжтой ханддаг зарим сонины редакцууд хүртэл хамгийн боломжтой гэсэн таамаглалуудыг дэвшүүлж байлаа. Их Британы хэвлэл мэдээллийнхэн ч үүнийг нягталж шалгахгүйгээр нийтэлж байв. Фостерын өчигдөр интернэт дээр харсан хохирогчийн гэрэл зургийг одоо бүх сонин, сэтгүүлийн эхний нүүрэн дээр нийтэлж, зурагтын мэдээний суваг бүр эфирээр гаргана. Гэмт хэрэг гарсан гудамжны үзүүрт тоног төхөөрөмжтэйгөө ирсэн уруул өнгөлөгч гялалзуулж үсээ нямбайлан зассан оддын сурвалжлагч нар дурангийн өмнө тээнэгэлзсэн байртай зогсоцгооно.
Хэвлэл мэдээллийнхэн энэ бүх шоугаа олон нийтэд тарааж байх үед Цагдаагийн газрын дарга Браин Харрис мөрдөх ажиллагааг өөрийн биеэр удирдахаар болж Фостер, Вилльямс, Клинтон нарын хэдэн мөрдөгчдийг дуудуулжээ. Фостер гутлаа дааж ядах мэт чирсээр өрөөнд орж ирэн, хүмүүсийн анхаарлын төвөөс холхон байхыг хичээж тэднийг мэндлэхэд чихнийхээ хажуугаар өнгөрөөж байлаа. Хэдийгээр Харрис ядарч царай нь цонхийсон байсан ч их шийдэмгий харагдана. Тэр бидэнд зориулж ямар төлөвлөгөө гаргасан нь сонин байна шүү гэж дотроо хошигнож зогссон Фостер Сузи Дансоны орж ирэхийг хараад бодол нь тасалдав. Энэ эмэгтэй урьд нь шүүх эмнэлгийн сэтгэл судлаач байсан бөгөөд одоо сэтгэл судлалын багшаар ажилладаг болсон. Фостер түүнийг хараад урьдын үйл явдлыг саналаа. Тэр Сузи Дансоныг дөрөв таван жилийн өмнө хамгийн сүүлд харсан боловч өнгөрсөн хугацаанд тэр огт өөрчлөгдөөгүй ажээ.
Сузи ухаалаг цайвар цэнхэр нүдээрээ ширүүн харж, нөгөө л шаргал өнгөөр будсан үс, гал улаан уруулын будагтайгаа харагдана. Гүн ухлаадастай цамцан дээрээ бариу хөх пальто өмсчээ. Фостер түүнийг эрүүгийн хэрэг мөрдөгчийн ширүүн төрхөө өөрчлөн, илтгэл лекц тавьж их мөнгө олдог, бичгийн хүн шиг харагдана гэж төсөөлж байжээ.
Харрис Сузиг дагуулан хүмүүстэй танилцуулахдаа хатан хааныг хөл бөмбөгийн багтай уулзуулж байгаа мэт сүртэй загнана. Тэр Сузитэй эгнэн зогссон хүмүүсийн урдуур явахдаа гараа нуруун дээр нь тавьчихсан харагдав. Тэд эгнээний сүүлд зогсож байсан Фостерын дэргэд ирэхэд Харрис
- Ахлах мөрдөгч Грант ... гэтэл Сузи түүнд туслах гэсэн
бололтой
- Бид бие биенээ сайн мэднэ гэж хэлээд Фостер луу нүүр дүүрэн инээмсэглэв.
- Сонин юу байна, Грант?
- Би сайн байгаа. Чи сайхан харагдаж байна гэж Фостер хариулаад Сузитэй гар барилцав.
- Би чиний талаар сонссон. Эмэгтэйн албаны мэт царайны төрх өөрчлөгдөж одоо санаа тавьсан шинжтэй болжээ. Тэр зөвхөн мэргэжлийн үүднээс ингэж хандсан уу үгүй юу гэдгийг Фостер ялгаж салгаж чадсангүй.
- Сузиг мэргэжилдээ хамгийн сайн нь болохоор би түүнийг мөрдөх ажилд оролцуулж байгаа юм гэж Харрис тайлбарлаад
- Тэр хэргийн газар очсныхоо дараа хавтаст хэрэг, задлан шинжилгээний дүгнэлттэй танилцаж, мөрдөх ажиллагааг эрчимжүүлэхэд туслахаар болсон.
Фостер дотроо энэ чинь харин болж байна гэж бодлоо. Сузи Дансонтой танилцаж, хамт ажиллахаасаа өмнө тэр бүх юманд мэргэжлийн үүднээс хандах гэж муйхарладаг байжээ. Харин Сузигийн нөлөөн доор энэ арга барил нь буруу гэдгийг мэдэж авсан билээ. Харрис Сузи руу толгой дохин харлаа. Сузи хавтаст хэргийг авч урдаа тавиад харцаа өргөн өрөөг хэсүүчлэн ажиглав.
- Ноёд оо. Болсон үйл явдлыг би зөвхөн бага зэрэг харж судалсны үндсэн дээр үүнийг хэлж байгаа гэдгийг та бүхэн ойлгоно биз. Надад одоо та нарын хийж чадах бас хийхийг хүсэж байгаа ч байж магадгүй хэдэн санал байна. Би сүүлд та нарт сайтар тунгаан бодсныхоо дараа ажилд хэрэг болох зөвлөлгөө өгөхийг хичээх болно. Гэхдээ та бүхэн миний нэг адил одоогийн нөхцөл байдалд зоримог шийдвэр гаргах нь чухал гэдгийг сайн ойлгож байгаа. Сузи урдаа тавьсан хавтас руу харж гараа атгалан хэсэг дуугүй зогсов.
- Энэ алуурчин эрс шийдэмгий, тооцоотой, яаж ажиллахаа мэддэг хүн байна. Энэ бол уурын мунхагаас болж үйлдсэн хэрэг биш. Хэргийг гэнэт санаандгүй үйлдээгүй, урьдчилан төлөвлөсөн байжээ. Кэти Дрэйк бэлгийн хүчирхийлэлд өртөөгүй. Алуурчин хохирогчийг айлган сүрдүүлж хувцсыг нь тайлуулаагүй, амьд байхад болон үхсэн хойно нь ч дэргэд нь гар хангалга хийгээгүй зэргээс харахад хохирогч бэлгийн хүчирхийллийн золиос болсон гэх үндэслэл алга байна. Гэхдээ хохирогч эмэгтэйн өмссөн хувцаснууд, мөн тэр хүнийг гэртээ оруулснаас харвал түүнд тэр эрэгтэй таалагдаж байжээ. Эмэгтэй тэр эрэгтэйг хүсэмжилж байсан. Миний бодлоор сэжигтэн гучин хэдээс дөчин нэг хоёр орчим настай бие хаа сайтай залуу эр байсан. Энэ хүний хүсэж байсан хүн нь Наоми байсан гэдэгт би эргэлзэхгүй байна. Тэр Наомигийн биеийг эзэмдэхийг хүссэн. Эхийнх нь сэтгэл санаа тогтворгүй байгааг мэдсэн тэр эхтэй нь нөхөрлөж чадвал Наомиг хулгайлахад дөхөм болно гэж бодсон.
Хэн ч дуугарсангүй. Сузи олны өмнө ганцаараа бусдад иймэрхүү заавар зөвлөлгөө өгөөд зогсох дургүй байгаа гэдгийг Фостер мэдэж байлаа. Судалгааных нь дүнг тэд хоорондоо хэлэлцэн ярилцаж, санал бодлоо хэлээсэй гэж тэр хүсэж байгаа.
- Тэгвэл тэр яагаад Кэтиг алсан юм бэ? Тэр Наомиг зүгээр л хулгайлж чадах байсан биш гэж үү? Ихэнх насанд хүрээгүй хүүхэд хүчирхийлэгчид зорилгодоо хүрэхийн тулд хүн алаад байдаггүй гэж Фостер асуув.
- Сайн харсан байна гэж Сузи толгой дохин хэллээ.
- Чиний хэлснээр энэ нөхцөл байдалд тохирохгүй байгааг би ажигласан. Гэхдээ зарим насанд хүрээгүй хүүхэд хүчирхийлэгчид маш харгис түрэмгий байдаг. Магадгүй тэр Наомиг ганцxан гэрээс нь л хулгайлж авч чадна гэсэн дүгнэлтэнд хүрсэн. Арван дөрөвтэй охиныг гудамжинд зүгээр шүүрч аваад явчихаж чадахгүй. Энэ харин охиныг сайн таньдаг тохиолдолд л боломжтой. Тэр эхийнх нь толгойг эргүүлбэл Наомиг ирэх үед гэрт нь байж чадна гэж тооцоолсон гэж би бодож байна. Тэгээд Наомиг хулгайлах үед эсэргүүцэл үзүүлэхээс сэргийлж эхийнх нь амыг барьсан байж болно.
- Бид ямархуу эрэгтэй хүн хайх хэрэгтэй гэж чи бодож
байна? гэж Харрис асуулаа.
- Энэ хүн бол эмэгтэйчүүдтэй харьцах тал дээр их туршлагатай. Миний бодлоор тэр дундаас дээш боловсролтой байх. Тэр арван нэгээс арван тавтай өсвөр насны охидыг сонирхдог. Та нар энэ насны охидыг бэлгийн харьцаанд уруу татсан, хүчирхийлсэн хэрэгт холбогдож байсан эрчүүдэд анхаарлаа хандуулах хэрэгтэй. Бас найз хүүхнийхээ охиныг, эсвэл төрсөн охиноо хүчирхийлж байсан хүмүүсийг шалга. Эхлээд гэрийнх нь ойр орчинг, дараа нь эрлийн хүрээгээ тэл. Алуурчин машин жолооддог гэдгийг та нарт бас сануулмаар байна. Тэр эрүүл чийрэг, хүч тэнхээтэй. Дараа би цаг гарган дахин ирж та нарт олж мэдсэн зүйлээ хэлж өгөх болно.
- Баярлалаа, Сузи. Бидэнд маш хэрэгтэй зөвлөлгөө байлаа гэж Харрис хэллээ. Тэнд байсан хүмүүс санал нэгтэй байгаа бололтой ам амандаа бувтнацгааж байв.
Сузигийн уруулан дээр хальт инээмсэглэл тодорсноо тэр дороо алга болчихов.
- Гэмт хэрэгтэнд олон нийтийн сүлжээг ашиглан хандах нь зүйтэй гэж чи бодож байна уу? Би Наомигийн эцэгтэй энэ талаар ярилцсан юм гэж Фостер асуулаа.
- Энэ асуудлаа та нар өөрсдөө шийд. Зарим насанд хүрээгүй хүүхэд хүчирхийлэгчид хохирогчийн гэр бүлийнхэн хичнээн их шаналж байгааг хараад буруугаа хүлээдэг талтай. Гэхдээ чи гэмт хэрэгтэнтэй муур хулгана болж тоглох хэрэг ч гарч магадгүй гэж Сузиг хэлсэнд Харрис үгийг нь тосон авч
- Санал нэг байна. Эхлээд гэмт хэрэгтний амьсгааг жаахан давчдуулъя гэлээ. Харрисын ойр хавьд байсан хүмүүс толгой дохиж харагдана.
- Би харин санал нийлэхгүй байна. Охин одоо ч амьд байж магадгүй. Түүнийг хурдан олохын тулд олон нийтийг бидний нүд чих болгох нь чухал байна гэж Фостер хэлэв.
Харрис дуугаа хурааж хэсэг зогссоноо
- Энэ талаар дараа эргээд ярилцана. Юуны өмнө олон
нийтийн сүлжээгээр зарлахаа нэг өдрөөр хойшлуулъя гэлээ.
- Чинийхээр болъё. Гэхдээ Фостерын хэлснийг би давтан хэлмээр байна. Охиныг аль болох хурдан олох нь чухал. Хэрэв бид хурдан арга хэмжээ авахгүй бол иймэрхүү тохиолдолд охин үхнэ гэдгийг чи мэдэж байгаа. Ийм хэрэгт аз жаргалтай төгсгөл маш ховор байдгийг бид бүгд мэднэ.
Наомигоос хүртэх зүйлээ хангалттай авсны дараа гэмт хэрэгтэн түүнийг заавал алах болно. Одоогоор охиныг алчихаагүй байгаа гэж үзвэл бидэнд ердөө дөрөвхөн хоног л байна. Хэрвээ энэ хооронд амжиж охиныг олохгүй бол бид түүний цогцсыг л олох болно гэж Сузи хэлэв.

Уулзалтын дараа Харрис Фостерыг түр үлдэхийг хүсэв.
- Чи надаас нэг кофе авах өртэй байх аа гэж Фостер гарахаар явж байсан Сузигийн араас хэллээ.
- Би үүнийг мартаагүй байгаа гэж хариулаад тэр гарч явав.
Харрис очиж хаалгыг хаагаад
- Ажилдаа эргэж орох ямар байна, Грант? гэж асуулаа.
- Сайхан байна. Санасныг бодвол ажлаа эхлэхэд нилээд яггүй хэрэг таарлаа.
- Тийм шүү. Хэцүү хэрэг. Гэхдээ энэ хэргийг гарах үед энд байгаа чинь сайн хэрэг шүү. Тэр надад жаахан зулгуйдаж байна гэдэг чинь сайн юмны дохио биш гэж Фостер бодоод
- Намайг үнэлж байгааг чинь сонсоход таатай байна гэлээ.
- Ажилд орохын чинь өмнө мэргэжилтнүүдийн гаргасан сорилтын үнэлгээг чи санаж байна юу?
Тэр талаар намайг санаж байна уу гэж байгаа юм байх даа? Тийм юмыг мартана гэж тэр яаж бодож чадав аа? Эмчилгээ хийлгэснээс хойш гурван сарын дараа Фостер ажилдаа эргэж орохоор шийджээ. Фостерын хувьд энэ шалгуурыг давахаас тархины мэс засалд орох нь хамаагүй амархан юм шиг санагджээ. Хамгийн түрүүнд тэр Цагдаагийн корпусын эмч, овгийн нэр нь маш урт тавь гарсан эмэгтэйтэй танилцах хэрэг гарчээ. Фостер харах бүрт эмээж цэрвэх сэтгэл төрүүлэм сургуулийн багшийн төрхтэй, эмч өвчтний харьцааг хатуу чанд баримталдаг тэр эмчтэй хоёр удаа нүүр тулсны дараа төлөвлөлтийн албаны хэдэн ажилтан, Харрис нартай уулзжээ. Фостер нөхөн сэргээх эмчилгээний эмчээс гадна бас нэг залуухан эмч дээр очтол уушиг зүрхийг нь чагнаж, цээжийг нь тогшиж үзсэнээ ямар ч шаардлагагүй байхад дотуур үзлэг нэрийдлээр бээлийтэй хуруугаа бөгс рүү нь шургуулжээ. Дараа нь сэтгэл зүйн үнэлгээ өгөх үүрэг бүхий гуч орчим насны шаргал үстэй нэг эмэгтэй түүнийг сэтгэл судлаач эмч руу явуулсан байна. Фостер тийшээ сар болгон нэг удаа очих хэрэгтэй байсан бөгөөд ганцxан тэр эмч л түүнд жаахан туслах шиг санагджээ.
Бүх шалгуурыг давсны дараа тэр цагдаагийн корпусын эмч дээр буцаж ирлээ. Эмэгтэй нүдний шилнийхээ бариулыг амандаа зуун хэсэг дуугүй сууснаа Фостерыг ажилдаа орох гэж яарах хэрэггүй, эхлээд Харрогэйтэд байдаг цагдаагийн ажилтан нарт зориулсан сувиллын газар очсон нь дээр гэж зөвлөдөг байна шүү. Фостер ная гарч бөгсөө арчиж чадахгүй болсон үедээ тэр газарт чинь очъё гэж хариулсныхаа үр дүнд бусдад дайсагнасан шинж агуулж байгаагаас үзэхэд гэмтлийн дараахь стресс синдромын анхны шинж тэмдэг илэрсэн гэдэг шалтгаанаар хоёр дахь дүгнэлт гаргуулахаар түүнийг өөр нэг сэтгэл зүйч рүү явуулах нь тэр. Дараа нь тэр Харристай уулзахад ажилдаа хурдан эргэж орохыг хүсэж байвал мэргэжилтний эцсийн дүгнэлт гаргаж, ажиллах зөвшөөрөл гаргах хүнтэй харьцахдаа ааш араншиндаа жаахан анхаар, уурлаж болохгүй гэж зөвлөжээ.
Хоёр дахь дүгнэлт гаргах явц урьдчилан төлөвлөсөн мэт эхний үетэй яг адилхан шат дараалан болж өнгөрсний эцэст Фостерыг ажилдаа эргэн ороход бэлэн гэсэн шийдвэр гаргасан билээ. Дүгнэлт гарсны дараа Фостер хүний нөөцийн хэлтсийн нэг уйтгартай эмэгтэйтэй "ажлаа дахин эхлэх төлөвлөгөө" гэгчийн талаар хэдэн цагийн турш ярилцах хэрэг гарав. Фостер эмэгтэйд энэ төлөвлөгөө гэгч нь зөвхөн "ажлаа дахин эхлэх" үед л хамааралтай гэж ойлгуулахыг хичээн их л хүлээцтэй хандахыг оролдсонд нөгөө эмэгтэй нь урд нь нэг яншаа амьтан байгаа мэт толгойгоо аажуухан сэгсэрч суулаа. Иймээс тэр ажилдаа л орж байвал бусад нь хамаагүй гэж бодоод бүх үзлэгийн дүгнэлт, шинжилгээний хариу, "үндсэн төлөвлөгөө"-г дурьдах үед зөвхөн "тийм" эсвэл "Амен" гэж хэлж суужээ. Энэ бүхний үр дүнд тэр ажилдаа эргэн орж чадсан байна. Гэрт нь ажилд орох зөвшөөрөл бүхий захидал ирэхэд Фостер зөвхөн сар өдрийг нь харчихаад дотор нь бичсэн ажиллах үеийн нөхцөл, "үндсэн төлөвлөгөө" зэрэг зүйлд анхаарлаа хандуулаагүй ажээ.
- Бага зэрэг санаж байна гэж Фостер хэлэв. Фостерын өгсөн хариуд Харрисын хоолой ёжилсон шинжтэй болж
- Чамайг ажилд чинь хурдан оруулахын тулд бид ажиллах цагийг чинь богиносгох нөхцөл оруулсан. Бид чамайг хагас жилийн турш долоо хоногт дөчин таваас илүү цагаар ажиллахгүй байхаар тогтож шийдвэр гаргасан гэлээ. Энэ талаар мэдэж байсан Фостер
- Тийм ээ, би өдөрт есөн цагаас хэтрүүлэхгүй ажиллах ёстой гэж хэлэв.
- Өчигдөр чи хэдэн цаг ажилласан бэ? Фостер хөмсгөө атируулан Харрис үүнийг үнэхээр асууж байна гэж үү? Тэр одоо яах гээд байгаа юм бол? гэж бодов.
- Энэ одоо тийм ч хэцүү асуулт биш юм шиг санагдах юм, Грант. Өчигдөр чи хэдэн цаг ажилласан бэ?
Фостер өглөө эрт дөрвөн цагт босож, орой шөнө дунд болох гэж байхад гэртээ иржээ. Хувцас хунараа сольж өмссөн, гэр лүүгээ ирж очсон хугацаа нийлээд нэг цаг орчим болж байв.
- Арван есөн цаг орчим юм байна.
- Тэгэхээр чи арван цаг илүү ажилласан болж таарах нь дээ.
Фостер тайлбар тавих гэсэн боловч чадсангүй. Үг хэлэх гэснээ хуурай газарт гарсан загас шиг амаа хий дэмий ангалзуулав.
Харрис үнэхээр ингэж хэллээ гэж үү дээ? Түүний хэлсэн үгийг Фостер дахин бодож үзснээ тийм ээ, тэр үнэхээр
хэлжээ гэж бодлоо.
- Брайн, чи жинхэнээсээ ингэж хэллээ гэж үү? Нэг эмэгтэй алагдаж, охин нь хулгайлагдчихаад байна. Би жижүүртэй байсан учир хэргийн газар дээр очсон. Өө, миний цайны цаг болчихжээ, гэртээ харилаа гээд би хамаг ажлаа зуун задгай хаячихаад явах ёстой байсан гэж үү?
- Чамд тогтоож өгсөн "үндсэн төлөвлөгөө" байгаа ...
- Үндсэн төлөвлөгөө гэнэ ээ? Би бол мөрдөгч. Би энэ хэргийг яаралтай мөрдөж, гэмт хэрэгтнийг олж, өргөст торны цаана суулгах ёстой. Арван дөрвөн настай охин алга болчихоод байна, тэр үхсэн ч байж магадгүй. Чи намайг энэ бүхэнд санаа зовохгүй, цагдаагийн ажлын талаар ямар ч ойлголтгүй тэр новшийн хүнд сурталтнуудын гаргасан дүрэм журмыг дагаж мөрдөнө гэж бодоогүй биз дээ?
- Би тэр цагийн хуваарийг гаргахад бас оролцсон юм шүү гэж Харрис дуугаа өндөрсгөн хэллээ. Фостер ташаа тулж зогсоод, толгойгоо сэгсчин би энэ бүх галзуурмаар юмны хаанаас нь эхлэх ёстой юм бол? гэж бодов. Харрис амьсгалаа гүн авснаа үргэлжлүүлэн
- Хэлтсийн ажлын хувьд юу хийхээ би шийддэг ч Лондонгийн оршин суугчид, цагдаагийн ажилтнуудын төлөө, бас чиний төлөө ч гэсэн би санаа тавих ёстой гэлээ.
- Наоми Бэкингэмийн төлөө юу хийвэл дээр гэж чи бодож байна даа? Харрис царайгаа аль болох төв байлгахыг хичээн
- Энэ асуудалд чи оролцсоны хэрэггүй, Грант. Энэ хэрэг дээр хоёр мөрдөгч бүтэн цагаар ажиллана. Бас би мөрдлөгийн ажлыг удирдаж байна. Хэрвээ охин амьд байгаа бол бид түүнийг заавал олох болно. Чи бидэнтэй цуг ажиллаж болох ч ажлаа дахин эхлэх үндсэн төлөвлөгөөг дагаж мөрдөх ёстой.
Хэрэв би энэ "үндсэн төлөвлөгөө" гэдэг үгийг дахиж сонсох юм бол энэ цонхоор зүгээр л үсэрчихье гэж Фостер бодоод нүүрээ хальт шувтарлаа.
- Чи эмчилгээгээ хоёр удаа тасалсан байна лээ. Чи тийшээ
заавал явах ёстой. Эмчилгээнд очих дараагийн өдөр хэзээ вэ?
- Маргааш үдээс хойш таван цагт.
- Чи тийшээ очно шүү. Бид чамгүйгээр өөрсдийгөө аргалчихна. Чамайг өөртөө илүү анхаарал тавьж, хурдан хуучин хэвэндээ ороосой гэж бид хүсэж байна.
Фостерт энэ бүхэн яршигтай санагдаж дэмий л толгой сэгсэрлээ. Хамгийн сүүлд түүнийг долоотой байхад нь эмээ нь нас барсан үед хэн нэгэн түүнд анхаарал хандуулж, санаа тавьж байжээ. Ахлах комиссар одоо тэр алга болсон охины оронд миний ухаан санаа эрүүл саруул байгаа эсэхэд санаа тавиад байгаа юм байх даа? Ингэхэд одоо бүгд галзуурчихсан юм шиг бид ямар гээчийн ертөнцөд амьдраад байна аа? гэж Фостер дотроо уурсан бодов.
- За яахав, тэгэхлээр өнөөдөр яах төлөвлөгөөтэй байна даа? гэж Фостер дахин өөрийнх нь талаар ярихаас зайлсxийж асуулаа.
- Хорин таван километрийн доторхи бүх насанд хүрээгүй хүүхэд хүчирхийлэгч, садар самуун явдалтай хүмүүсийг бид эрэн сурвалжилж байцаах болно. Энэ сайхан ажлыг би чамд даалгаж чадахгүй нь. Түүний оронд чи хохирогчийн талаар мэдээлэл цуглуулах хэрэгтэй. Би чамайг тэр сайн үйлсийн төлөө дэлгүүр лүү очиж, Кэти Дрэйктэй хамт ажиллаж байсан хүмүүстэй уулзаж ярилцаасай гэж хүсэж байна. Аль болох их мэдээлэл олж авахыг хичээгээрэй. Шинжээчдийн тасгаас бид нэг эерэг мэдээ сонссон. Тэд Кэти Дрэйкийн хувцсан дээрээс хүний үс олсон гэнэ. Үсний урт богиноос харахад эрэгтэй хүнийх байх магадлалтай гэж тэд үзэж байна. Кэтид ямар найз залуучууд байсныг чи тодруулах хэрэгтэй. Үсийг тэд одоогоор шинжилж байгаа. Өдрийн сүүлээр би илүү юм олж сонсоно гэж найдаж байна. Шинжээчдийн тасгаас чамтай холбоо бариулах талаар би санаа тавих болно.
- Тэднийг битгий оройт гэж хэлээрэй. Миний ажлын "үндсэн төлөвлөгөө" ёсоор оройн ес болчихвол намайг унтаж амрахаар халуун шоколадаа ууж, хөл дулаацуулах
оймсоо өмсөөд орондоо орчихсон байна гэж хэлнэ биз.

Хадер Чэмберлин Өргөн чөлөөнд байдаг сайн үйлсийн дэлгүүрийн урд тавьсан машин дотроо Фостерыг хүлээгээд сууж байлаа. Кенсал Райсыг хөндлөн огтолж гардаг энэ гудамжны эргэн тойрныг хэдийгээр тордож янзалсан харагдах ч танхайчууд цуглардаг аюултай газруудын нэгд ордог ажээ.
Фостер машинаа замын эсрэг талд тавиад Хадерын Saab маркын цоо шинэ машин руу очлоо. Дуслах төдий байсан бороо ширүүн салхины эрчинд шаагин орж эхлэв. Фостер урд талын зорчигчийн суудал дээр суугаад тойруулан харж, машины шинэхэн үнэрийг үнэрлэв.
- Сайхан эд байна. Мэдээж тушаал дэвшсэндээ баяртай байгаа биз дээ? гэж Фостер хэлсэнд Хадер хариу инээмсэглээд
- Би өөрийгөө урамшуулахад буруудаад байх юмгүй гэж бодсон юм гэлээ.
- Тэгэлгүй яахав. Эхийг чинь нас барсан гэж би сонссон. Чи яагаад надад дуулгаагүй юм бэ?
- Чи тэр үед дөнгөж эдгэрч эхэлж байсан. Хувийн асуудлаар чамайг зовоохыг би хүсээгүй юм.
- Чи надад дуулгах хэрэгтэй байсан юм. Гэхдээ энэ өнгөрсөн асуудал. Чамд их хэцүү байсан гэдгийг би ойлгож байна. Одоо чи ямаршуухан байна?
- Бүгд хэвийн гэж би үнэндээ хэлж чадахгүй нь гэж Хадер хэлэв.
Фостер цонх даган урсах борооны усыг харж хэсэг дуугүй сууснаа
- Эхийн чинь үхэл чамд хүнд туссан нь мэдээж. Чамайг тээж төрүүлсэн тэр эмэгтэй гэнэт байхгүй болсон гэдгийг хүлээн зөвшөөрч, эвлэрч амьдарна гэдэг хэцүү. Тэглээ ч гэсэн чи нөхцөл байдалд дасаж сурах хэрэгтэй. Царай алдаж, нүүр нь цонхийсон Хадер толгой дохиод
- Санал нэг байна гэж хэлэв. Харцанд нь гомдол цөхрөл, уур хилэн илэрч, нүдийг нь тойроод үрчлээ суусан харагдана.
- Гэхдээ чиний бүх юм чи зүгээр биз дээ? Хадер дахин инээмсэглэсэн боловч тийм биш гэдэг нь Фостерт илхэн байлаа.
- Надад жаахан гунигтай байна. Болж өнгөрсөн бүхэн толгойд байнга эргэлдээд өөртөө их гутардаг. Би өөрийгөө ингэж их сэтгэлээр унана гэж ёстой бодож байсангүй. Өөртөө итгэлтэй байхад минь дэм болдог гол түшиг тулгуураа алдчихсан юм шиг надад санагдаад байна. Үнэнийг хэлэхэд эргэн тойронд минь болж байгаа юмс огт сонин биш болчихжээ.
Фостер уул нь Харрис өөрт нь нялх хүүхэдтэй харьцаж байгаа юм шиг хандсан талаар Хадерт гомдолломоор байсан ч түүний гуньж гутарсан байдлыг хараад болихоор шийдлээ. Хадер одоо алдсан итгэл найдвараа эргүүлж олж авах нь чухал. Фостер өөрөө энэ бүхэнд олон жил зарцуулсан болохоор түүнийг сайн ойлгож байлаа. Хадерыг өвчтэй гэж мэдэгдээд хүч чадал, өөртөө итгэх итгэл найдвараа олж авахаар хаа нэг тийшээ яв гэж хэлмээр байв. Фостер бас "Над руу хар. Бүхнийг дотроо хадгалж шаналж явбал ямар болдгийн жишээ энд байна" гэж хэлэхийг хүсэж байсан ч тус болох нь юу л бол гэж бодлоо. Одоо түүнд тус болох юм бол ажлаас өөр юу ч биш гэдгийг Фостер сайн мэдэж байв. Бусдыг аюулаас авран хамгаалах энэ ажилд амьдралаа зориулах нь нөгөө талаар бас өөрийгөө авардаг билээ.
- Барнес та хоёр яасан бэ? Үерхэхээ больчихсон юм уу? Хадер толгой сэгсэрч
- Больчихсон. Гэхдээ энэ түүнээс болоогүй. Ээжийг нас барах үед надад шинэ харьцааны талаар бодох сөхөө байгаагүй. Хуучин найз залуу маань миний гашуудлыг хуваалцахаар холбоо барьсан юм. Тэгэхэд юу болсныг би үнэндээ сайн хэлж мэдэхгүй байна. Намайг илүү сайн мэддэг, итгэлтэй хүний өмөг түшиг хэрэгтэй бaйсан гэмээр юм уу ... гээд цааш ярьж чадсангүй. Хийсэн зүйлдээ хичнээн их харамсан шаналж байгааг нь ойлгосон Фостер
- Өчигдөр би чамайг Барнес руу явуулах хэрэггүй байжээ. Би буруу шийдвэр гаргасан бололтой гэлээ.
- Үгүй дээ, харин ч би чамд баярласан шүү. Би буруу юм хийсэн ч гэсэн тэр намайг ойлгох шиг болсон. Тэр их сайн хүн байгаа юм гэж хэлээд Хадер цонхоор харав. Бид найз нөхдийн хүрээнд хангалттай бурцгаалаа гэж Фостер бодсноо
- За алив, ажлаа эхэлцгээе гэж хэлээд машинаас бууж дэлгүүр лүү алхлаа. Фостер хаалгыг түлхэн онгойлгоход дэлгүүр дотор хонх жингэнэн дуугарав. Дэлгүүр өлгөөтэй хуучин хувцаснууд, ном, СД, хүүхдийн тоглоомоор дүүрэн ажээ. Нэг ч худалдан авагч харагдсангүй. Лангууны ард нэг нь дунд эргэм насны, нөгөө нь гуч орчим настай бололтой хоёр эмэгтэй хоорондоо ярилцан зогсоцгооно. Тэдний нэг хоёр мөрдөгчийг хүсээгүй зочид ороод ирсэн мэт хажигласан маягтай хальт харснаа харц нь өөрчлөгдөж нүүрэндээ инээмсэглэл тодруулав. Фостер тэдэнд үнэмлэхээ үзүүлж
- Өглөөний мэнд, хатагтай нар аа гэж мэндлэхэд эмэгтэйчүүд өөрсдийгөө танилцууллаа. Нас тогтсон эмэгтэйг Ивон, залуухан хатагтайг Моврин гэдэг ажээ.
- Бид энд Кэти Дрэйкийн хэргээр ирсэн.
- Та нарыг хэзээ ирэх юм бол гэж бид бие биенээсээ асууцгааж байлаа гэж Ивон нүдээ дүрлийлгэн хэллээ. Фостер тэд их цочирдсон байх гэж бодов.
- Энэ үнэхээр аймшигтай хэрэг. Маш аймаар. Бид бүр яахаа ч мэдэхгүй байна. Эхлээд өнөөдөр дэлгүүрээ хаая гэж ярилцаж байснаа Кэти үүнийг хүсэхгүй байсан гэж бодлоо.
- Тэр өнөөдөр ажиллах ёстой байсан юм уу? Нүүрээ зузаан будсан, гал улаан үстэй Моврин толгойгоо хурдан дохиод
- Даваа, лхагва гаригт бид гурвуулаа хамт ажилладаг байсан. Тэр хэрвээ амьд байсан бол өнөөдөр энд зогсож байх байлаа. Бидний хоёр нь худалдан авагчдад тусалж, нөгөө нь дэлгүүрийн ард ирсэн барааг Треворын тусламжтай ялгадаг юм. Кэти өнөөдөр бараа ялгах ээлжтэй байсан. Бидэнд өөр хүн олж ажиллуулах хугацаа байсангүй! гэж чичирхийлсэн хоолойгоор хэлэв. Нүдэнд нь нулимс дүүрэн цийлэгнэж хэзээ хэзээгүй гингэнүүлэхэд бэлэн харагдахад Ивон түүнийг тэвэрч авлаа.
- Та нарт ус буцалгагч бий юу? гэж Хадер асууснаа
- Хаалганы гадна талд "Хаасан" гэсэн самбар өлгөчих. Би явж цай тавья гэлээ. Мовриныг зөвшөөрөн толгой дохисонд Ивон
- Тэнд ар талд гал тогооны хэсэг байгаа гэв. Моврин хаалга руу очиж самбар өлгөчихөөд дотроос нь түгжлээ.
- Өнгөрсөн даваа гаригт Кэти энд ажилласан уу? гэж Фостер асуусанд Ивон толгой дохив.
- Тийм ээ, зөвхөн үдээс өмнө, өглөөгүүр ажилласан. Тэр үдээс хойш Наомид зориулж бэлэг, бялуу авах байсан юм. Моврин, Тревор хоёр тэр өдөр байгаагүй. Кэти бид хоёр дэлгүүрт үйлчилж, Стеф ард бараа ялгасан. Стеф энд долоо хоногийн хэдэн өдөр ажилладаг юм.
- Тэр үед Кэти ямархуу ааш араншинтай байсан бэ?
- Энгийн хуучин байдаг шиг ээ байсан.
- Хуучин шиг ээ гэдгийг юу гэж ойлгож болох вэ?
- Худалдан авагчидтай энгийн эелдэг найрсгаар харьцаж, тэдэнд тусалсан. Жүжигчнээр ажиллаад амжилт олохоо больсон болохоор тэр "үлгэр дуусаж, амар сайхандаа жаргасан" гэдэг байсан. Миний бодлоор Кэти гэртээ зүгээр суулгүй олны дунд орж юм хийх дуртай байсан. Моврин яриан дундуур орж
- Тэр нэг удаа хүмүүст ямар ч ашиггүй хог зардаг, тэднийг хулхиддаг үйлдвэр компаниудыг сурталчилж байсныхаа хариуд би шийтгүүлж байгаа учраас энд ажиллаж байгаа юм гэж хошигнон хэлж байсан гэж хэлээд инээмсэглэв.
Хадер дөрвөн аягатай цай тавьсан тавиур барин орж ирээд кассны дэргэд лангуу дээр тавилаа. Фостер яриагаа үргэлжлүүлэн
- Тэгвэл та нарын бодлоор түүнд ямар нэг муу зүйл
тохиолдож магадгүй гэхээр юм ажиглагдаагүй гэсэн үг үү? Ямар нэг золгүй явдал ч юм уу? Хоёр эмэгтэй бие биен рүүгээ харав.
- Үгүй гэж Ивон хариулсанд
- Ёстой тийм юм ажиглагдаагүй гэж Моврин хэллээ.
- Кэти дотно харьцаатай хүнтэй байсан тухайгаа та нарт ярьж байсан уу? Хоёр эмэгтэй хоёулаа аянганд ниргүүлсэн мэт мэл гайхан харлаа.
- Тийм зүйлээс болсон гэж үү? Моврин Ивон хоёр бие биен рүүгээ харлаа.
- Моврин, чи энэ талаар юм мэдэх үү?
- Би юу ч мэдэхгүй гэж Моврин хариулснаа
- Би үнэндээ гайхаж байна. Тэр тоглоом болгож дандаа "Би Эрчүүдтэй хангалттай орооцолдсон. Шал дэмий. Эрчүүд бол шүдний өвчин л гэсэн үг" гэж хэлдэг байсан гэж хэлээд хоёр эмэгтэй инээлдлээ.
- Бид түүнийг их санах байх даа гэж Мовройн хэлээд нулимсаа арчив.
Фостер тэднийг цай ууж зуур түр дуугүй сууж байтал гэнэт хаалга цохих сонсогдов. Тэр эргэж харвал хаалганы цаана том биетэй, арзайсан үстэй нэг эр зогсож байлаа. Гуч орчим насны бага зэрэг гүзээ суусан тэр эр дотуураа цагаан цамцан дээр ноосон цамц давхарлаж, саарал өмд, юүдэнтэй хүрэм өмсжээ. Тэр хүн их цочирдсон харагдана.
- Өө, Тревор байна гэж Моврин хэлээд хаалга руу очиж нөгөө хүнийг дотогшоо орууллаа. Хэдийгээр гадаа бороо зогссон, дээр нь хөл арчдаг дэвсгэр байхгүй байсан ч тэр эр гутлаа шалан дээр хичээнгүйлэн үрсээр зогсоно.
- Сайн уу, Ивон гэж тэр ахимаг эмэгтэйтэй мэндлээд Хадер, Фостер хоёр луу харлаа.
- Тэд Кэтигээс болоод энд ирээ юү?
- Сайн, Тревор! Тийм ээ, тэд Кэтиг алсан хэргийг мөрдөж байгаа хүмүүс. Тревор Фостер луу харснаа
- Болдогсон бол би тэр муу новшийг өөрийн гараар
баримаар байна гэж царайгаа улайлган шүд зуун хэлэв.
- Ийм юм хийснийг харахад тэр араатан байхаас зайлахгүй. Бас охиныг аваад явсан байдаг гэж тэр нэмж хэллээ. Фостер түүнд өөрийгөө болон Хадерыг танилцуулав.
- Би гадуур хувцсаа өлгөөд, дараа нь ариун цэврийн өрөө рүү орчихоод эргээд ирье гэж тэр эр бувтнан хэлэв. Түүнийг яваад өгсний дараа Ивон хоёр мөрдөгч рүү ойртон
- Тревор бид нар шиг цалин авдаггүй мөртлөө энд бүтэн цагаар ажилладаг. Тэр жаахан асудалтай болохоор цалинтай ажил хийхэд тохирох хүн биш. Кэтитэй дотно сайн байсан болохоор түүнд их хэцүү байна байх.
- Ямар асуудалтай юм бэ? гэж Фостер шивнэн асуулаа.
- Тэр урьд нь конторын ажилтай байсан. Эх нь нас барсны дараа сэтгэцийн өвчтэй болсон гэсэн. Тэр эхтэйгээ их сайн харьцаатай байсан гэнэ лээ. Ажлаасаа гарсны дараа тэр дахиж өөр ажил орж чадаагүй. Ажлын чадвараа алдсан гэсэн тодорхойлолттой тэтгэмж авч энд бидэнтэй хамт цаг нөхцөөх болсон.
- Тэр бүтэн долоо хоног ажилладаг юм уу?
- Мягмар гаригаас бусад өдрүүдэд, Тэр уул нь бямба гаригт амардаг байснаа сольчихсон юм. Тревор буцаж ирэн
- Удсанд уучлаарай. Бас хоцорсонд уучлаарай. Новшийн нийтийн тээврийн автобуснаас боллоо гэж хэлээд санаа алдлаа.
- Зүгээр дээ, хонгор минь гэж Моврин хариу өгөн хэлээд
- Эд нар Кэтиг өнгөрсөн даваа гаригт ямархуу зантай байсныг асууж байна. Чи түүнээс ямар нэг онцгой юм ажиглаагүй биз?
- Үгүй. Юу ч ажиглаагүй. Тэр хуучин шигээ хөгжилтэй байсан. Наомигийн төрсөн өдөр байсан болохоор эцэст нь нэг юм охинтойгоо хамт байж чадах боллоо гэж байсан.
- Эцэст нь гэнэ ээ? Наоми тусдаа байсан юм уу? гэж Фостер асуулаа.
- Үгүй, үгүй. Арван дөрөвтэй охид ямар байдгийг та мэднэ
биз дээ? Тэд гэртээ тогтохгүй дандаа сэтгэл зовоож, найз охидтойгоо гадуур тэнэдэг шүү дээ. Фостер зөвшөөрөнгүй толгой дохилоо.
- Тэр ч бас үнэн шүү гэж Ивон хэлээд
- Би одоо саналаа. Кэти үдийн цайны үеэр нийтийн тээврээр Портобелло руу явж Наомид бэлэг авна гэж байсан гэлээ.
- Ямар бэлэг авна гэснийг та санаж байна уу? гэж Хадер асуув.
- Хувцаснууд. Миний сонсож байгаагүй нэг фирмийн нэр хэлж байсан. Бас гоо сайхны бүтээгдхүүн гэж хэлсэн санагдаж байна. Ивон дэлгүүрийн нэрсийг хэлж өгөхөд Хадер тэмдэглэж авлаа. Тэд Кэтиг тэр дэлгүүрүүдээр орсон эсэхийг дараа камерын бичлэгээс харахаар шийджээ.
- Дэлгүүрт үйлчлүүлж байсан хүмүүсээс Кэтиг сонирхож байсан эсэхийг та нар анзаараагүй биз? Эсвэл тэр худалдан авагчидтай ярилцдаг байсан ч юм уу? гэж Фостер асуув. Нөгөө гурав дуугаа хураан бодол болцгоолоо.
- Та нар одоо хэлэх хэрэггүй. Хэрэв анхаарал татахаар ч юм уу, онцын сонин биш санагдсан ч бай хамаагүй бидэнд даруй мэдэгдээрэй гэж Фостер хэлээд түрийвчнээс нэрийн хуудас гарган лангуун дээр тавив.
- Бид та нарыг энд байхгүй үед олж уулзахын тулд нэр, холбоо барих хаяг, утасны дугаарыг чинь авч болох уу?
Тэдний хэлж өгсөн хаяг дугаарыг Хадер хурдан тэмдэглэж авсны дараа Фостер тэр хоёр салах ёс гүйцэтгээд гарч явцгаалаа. Машин руугаа алхаж явах замд Хадер
- Тревор Викерс чамд ямар санагдав? гэж асуунгаа бичсэн тэмдэглэлээ харав.
Фостер түүний хэлснийг анзаарсангүй, дэлгүүрийн урд талд явган хүний зам дээр холхисоор байгаа хоёр хүн рүү харж байлаа. Тэдний нэг, үсээ арагш нь нямбай самнасан өндөр залуу гар утсаараа ярьсаар байх ажээ. Нөгөө ширүүн царайтай, мөрөндөө бичлэгийн камер үүрсэн залуу нь тамхи татаж харагдана. Хэвлэл мэдээллийнхэн гэдэг нь ойлгомжтой. Өндөр залуу Фостерыг харснаа утсаа чихнээсээ холдууллаа. Тэр залуу Фостерт танил санагдсан ч бүх сурвалжлагч нар адилхан харагддаг гэж бодов. Тэр залуу нүдээ анивчуулан энэ хөгшин мөрдөгч сайн үйлсийн дэлгүүрт юу хайж яваа юм бол, мөрдлөгийн ажлаар ирсэн үү эсвэл энд ямар нэг юм илрүүлсэн юм болов уу? гэж өөрөөсөө асууж байгаа бололтой харагдана. Юу дуртайгаа л хий гэж Фостер бодсноо
- Чи сая юу гэсэн бэ? гэж Хадераас асуусанд тэр асуултаа давтлаа.
- Тэр сэжигтний шинж тэмдэгтэй тохирч байна гэж Фостер хэлэв.
- Сэжигтний шинж тэмдгийг мэдэж байгаа юм уу?
- Тийм ээ, бидэнд Сузи Дансон гаргаж өгсөн юм.
- Сузи Дансон гэж хэн юм бэ?
- Ажлаа сайн мэддэг, алдаа бараг гаргадаггүй хүн байгаа юм аа. Тэр гэмт хэрэгтэн гучаас дөч орчим насны эрэгтэй хүн байгаа гэж хэлсэн. Бас Кэтиг таньдаг, түүний ойр орчныг сайн мэддэг, магадгүй урд нь өсвөр насны охидыг хүчиндсэн хэргээр шийтгүүлж байсан нэгэн гэсэн. Гэхдээ Сузи тэр хүнийг царайлаг гэж тодорхойлсон болохоор энэ Викерс яагаад ч таарахгүй гэдгийг чи бэлхэнээ харсан. Компьютерт нэрийг нь оруулж юм гарч ирэх эсэхийг мэдье. Миний машинд сууцгаая, чи утасдаад үз.
Тэд Фостерын машин орж суулаа. Хадер гар утсаараа мэдээллийн өрөө рүү залгахад энэ хооронд Фостер өөрийнхөө утсаар Харристай сүүлийн үеийн мэдээллийг солилцов. Тэд Кэтигийн Драмын урлагийн Рояал Академид бүртгүүлсэн гэрийн хаягийг тодруулбал Кентийнх биш харин Лондон хотын хаяг байжээ. Мөн түүний амьдарч байсан хэдэн хаягийг олж, Хаммерсмит дэх Иффлэй Өргөн чөлөөнд байдаг орон сууцанд амьдарч байсныг мэдсэн байна. Кэти Диел хотын дунд сургуульд сурч байжээ. Харамсалтай нь сурагчдыг төгссөнөөс хойш арван жилийн дараа архивын бүх мэдээллийг устгачихдаг учир тэндээс Кэтигийн тухай юу ч олж чадсангүй. Тэднийг хэдий чинээ гүнзгийрүүлэн ухна, Кэтигийн өнгөрсөн үеийн тухай мэдээлэл төдий чинээ нууцлаг тодорхой бус болж байв. Ер нь энэ бүхэн мөрдлөгт чухал юм болов уу? Одоо тодорхой байгаа юм гэвэл түүнийг үхэхийн өмнө амьдрал нь хэцүү болж хямралын байдалтай байсан гэдэг л байлаа.
Утсаар ярьж дууссан Хадерын сэтгэл хөдөлсөндөө ногоон нүд нь гялалзаж харагдана.
- Юу болсон бэ?
- Тревор Викeрсийн нэр бэлгийн донтонгуудын хавтаст бүртгэлтэй байдаг юм байна. 2006 онд компьютерт нь хүүхдүүдийн этгээд зурагнууд байсан учир тэр анхааруулга авч байсан гэнэ.
- Зөвхөн анхааруулга авсан юм уу?
- Хүүхдүүд ямартай ч сонин хачин хувцаснууд өмссөн, зураг авахад авсан байрлал нь анхаарал татахаар хэвийн бус, этгээд байсан гэнэ. Фостерын уур хүрч амаараа тургилав. Тэр иймэрхүү новшнуудыг доод тал нь таван жил хорих хэрэгтэй гэж үздэг билээ. Хувцастай ч бай, хувцасгүй ч бай тэр хүүхдүүд хүчинд автаж ашиглуулсан гэсэн үг.
- Компьютерт иймэрхүү зурагнууд хадгалах нь бусдыг хулгайлж, хүн алахаас нилээд том ялгаатай. Гэхдээ тэд нар ийм хэрэг хийх нь бас анх удаагийн тохиолдол биш гэж Фостер хэлэв.
- Ингээд зогсохгүй, энэ хэрэг гараад удаагүй байсан учраас протокол ёсоор тэр ДНК-гийн шинжилгээ өгсөн юм байна.
Бурхны минь аврал гэж Фостер бодоод
- Кэти өнгөрсөн даваа гаригт ажил дээрээ ямар хувцастай байсныг мэдэх хэрэгтэй. Түүний ноосон цамцан дээрээс олдсон үс магадгүй дэлгүүрт өлгөөтэй байсан хувцаснаас наалдсан байж болно. Хэрвээ тэр чухал болзоондоо цэвэрхэн ноосон цамц сольж өмсөөгүй байвал би лав гайхна гэлээ.
- Би үүнийг тодруулъя.
Фостер дэлгүүр лүү явж байгаа Хадерын араас харж суув. Сурвалжлагч, зураглаач хоёр дэлгүүр лүү орохоор үүдэн дээр нь зогсож байснаа Хадерын ирэхийг хараад хойшоо ухарлаа. Хадер дотогшоо орохын өмнө тэднийг толгойн оройноос нь хөл хүртэл харав. Фостер Викерсийн тухай бодлоо. Тэр даваа гаригт чөлөө авсан байсан нь сэжиг төрүүлж байсан ч яагаад ч юм тэр сэжигтэн байж таарахгүй санагдаад байв. Тэгэхдээ тэдэнд одоогоор сэжиглэж байгаа хүн нь ганцxан тэр байлаа. Хадер дэлгүүрээс буцаж ирэв.
- Кэти тэр өдөр бидний олох үед өмссөн байснаас өөр хувцастай байсан байна. Тэр хар ноосон цамц, жинсэн өмд өмссөн байжээ. Би бас дэлгүүрийн өмнө хоёр сурвалжлагч...
- Мэднэ. Би тэднийг харсан гэж Фостер үгийг нь таслав.
- Чи Викерсийг яах бодолтой байна? гэж Хадер асуулаа.
- Энэ миний асуудал биш. Харрис бүх асуудлыг шийдэх ёстой. Бид зөвхөн түүнд хэлээд Викерсийг баривчлах нь уу үгүй юу гэдгийг харж л байя. Кэти Дрэйкийн хувцаснаас олдсон үсний ДНК түүнийхтэй тохирвол бид зөв хүнээ олжээ гэсэн үг.

_________________
Sakura


Top
   
PostPosted: Jul.02.17 1:55 am 
Offline
Дархан Гишvvн
Дархан Гишvvн
User avatar

Joined: Jul.30.06 7:33 am
Posts: 200
Location: Holland
5


Энэ хооронд сайн үйлсийн дэлгүүрийнхнээс Үндэсний хэвлэл мэдээллийнхэн, радио, телевизийнхэн ярилцлага авахаар тэнд шавцгааж байлаа. Хадер, Фостер хоёрын харсан нөгөө хоёр хүн дөнгөж эхлэл төдий байжээ. Кэти Дрэйкийн хорт хавдар судлалд зориулсан сайн дурын ажил хийдэг байсныг олон нийтэд мэдээлж түүнийг бараг бурхан мэт магтсан байлаа. Моврин, Ивон, Тревор нар тэдэнд өгсөн ярилцлагандаа түүнийг тэнгэрийн ариун элч байсан мэт дүрсэлжээ. Ялангуяа нэг ярилцлагынхаа эцэст Тревор Викерс гингэнэтэл мэгшүүлэн уйлсан байна. Фостер ажил дээрээ мэдээний сувгуудаар түүний хэрхэн сэтгэлээр унасан байгааг дахин давтан нэвтрүүлэхийг хэдэн удаа харжээ. Мэдээний үеэр байрны урд холхисоор байгаа цагдаагийн ажилтнууд, Наомигийн зураг, түүний найз охид, ангийн хамт олонтой хийсэн ярилцлагыг гаргасны дараа Треворын нулимс дуслуулан уйлж байгаа бичлэгийг давтан гаргацгааж байлаа. Өрөөнд мэдээлэл өгөх гэсэн утасны дуудлага зогсолтгүй хангинаж, утасны яриануудыг бичлэгт хурааж тэмдэглэн авч байлаа. Гэвч Наомиг хулгайлсан, Кэтиг алсан алуурчны талаар ямар ч мэдээлэл байсангүй. Охин ямар ч сураггүй, түүнийг амьд олох боломж улам багасаж байлаа.
Тревор Викерсийг нас барсан найздаа харамсан гашуудаж, камерын өмнө гингэнэн уйлж байх хооронд түүний урьд нь гэмт хэрэгт холбогдож байсан тухай мэдээллийг олж авсан сониныхон Скотланд Ярдын хэвлэл мэдээллийн алба руу холбооны шугам улайстал зогсолтгүй утасдаж, Тревор Викерсийг сэжигтэн мөн эсэх, түүнийг байцаалтанд дуудах эсэхийг лавлан асууцгаажээ. Олон нийтийн дунд ихэд нэрд гарсан сурвалжлагчдын нэг хохирогчийн хөршөөс Викерс, Кэти хоёрын харьцаа энгийн биш байсныг мэдсэнээ өөр тодорхой тайлбаргүй утсаар мэдэгдсэн гэнэ.
- Тэд түүнийг Норман Бэйтс шиг алдартай болгож байна гэж Фостер Хадерыг утасдахад хэлэв.
- Кэти Дрэйкийн хувцаснаас олдсон үсний ДНК-ийн хариу ирсэн гэж Хадер хэллээ.
- Викерсийн ДНК-тай тохирч байна уу?
- Үгүй. Чамд тэр үсний дээж дэх ДНК-ийн шинжилгээний талаар мэдсэн юм байна уу?
- Тэрнийг тайлагдашгүй нууц агуулсан гэж л мэдэх юм байна.
- Лабораторт байгаа хүмүүсийн хэлж байгаагаар тэр үсийг сугалж аваагүй, унаад удсан учраас үсний угийн уутанцар хатсан байжээ. Хэрэв уутанцар шинэхэн байсан бол ДНК-гийн бүрэн шинжилгээ хийж болдог гэнэ. Харин одоо энэ боломжгүй болжээ.
- Тэгвэл бидэнд энэ ашиггүй гэсэн үг үү?
- Үгүй, яг ч тийм биш. Тэд митохондрын ДНК-г тодорхойлж чадсан ч энэ нь мэдээллийн сантай харьцуулж үзэхэд хангалтгүй гэж байна. Фостер шүүх эмнэлгийн болон удамшлын шинжлэх ухааны талаар тодорхой мэдлэггүй ч митохондрын ДНК эхийн талаас удамшдагийг бас энэхүү мэдээлэл ДНК-ийн мэдээллийн санд байдаггүйг мэддэг ажээ. Тэгэхээр бусад шинжилгээний хариутай харьцуулах ямар ч аргагүй болжээ.
- Тэд Наомиг олох эрлийн ажилд тус дөхөм болгох үүднээс ДНК-ийн томъёоны гаргалгааг гаргажээ. Тэгээд түүнийгээ Викерсийн үсний дээжтэй харьцуулж байтал нэг сонин юм олдсон байна.
- Хурдан хэлээч.
- Нөгөө үсний ДНК хохирогчийнхтой тохирсон гэнэ.
- Тэр чинь юу гэсэн үг вэ?
- Кэти, хувцаснаас олдсон үс хоёрын митохондрын ДНК нь адилхан байсан гэж байна.
- Охиных юм болов уу?
- Үгүй, би ч гэсэн эхлээд тэгж бодсон. Тэр охиных биш. Үс эрэгтэй хүнийх гэдэг нь тодорхой богинохон, бас хар өнгөтэй. Гэтэл Кэти бор хүрэн харин охин шаргал үстэй. Тэд дахин гүнзгийрүүлж шинжилгээ хийх болно. Гэхдээ бидэнд үс эрэгтэй хүнийх гэдэг тодорхой болсон.
- Тэгвэл түүний төрөл төрөгсдийн нэг байж таарах нь ээ? гэж Фостер тодруулан хэллээ.
Тэд одоо хүртэл Кэти Дрэйкэд эрэгтэй хамаатан садан байдаггүй гэж бодож байсан билээ.
- Митохондрын ДНК-ийн хаплотипийн талаар чи мэдэх үү?
- Миний Белгийн рок хөгжмийн талаархи мэддэгтэй л адилхан.
- Митохондрын ДНК хэдэн мянган жил өнгөрсөн ч хувиралгүй яг хэвээрээ үлддэг юм байна.
- Чамайг юуны талаар яриад байгааг би ойлгохгүй байна,
Хадер.
- За за. Би юу гэж хэлэх гээд байна вэ гэвэл хохирогч, бидний олсон үсний эзэн хоёрын урьдын эмэг өвөг нь нэг хүн юм байна. Гэхдээ ямар нь гэдгийг бид мэдэж чадахгүй нь харамсалтай. Тэр нь нэг үе удмын дээр байсан, эсвэл хэдэн зуун жилийн өмнөх үеийн удмын хүн байж магадгүй юм байна.
- Тэгвэл тэр хүн нь тэдний ээж ч байж магадгүй, эсвэл хүй нэгдлийн үеийн нэг эмэгтэй ч байж магадгүй гэсэн үг үү?
- Яг тийм. Нэг төрлийн митохондрын ДНК-ийн хаплотип нь олон хүнд байдаг гэнэ. Гэхдээ зарим хаплотип их ховор, хүн амын зөвхөн нэг хувьд агуулагддаг.
- Тэгвэл ганц хүн ч юм уу эсвэл цөөн хэдэн хүний хүрээнд олох ямар ч боломжгүй юм байна.
- Харрис, түүний хамтрагчид яг зөв хүнээ олохоос нааш үүнийг ашиглах боломжгүй гэцгээж байна. Хэрвээ Тревор Викерс тэр хүн нь мөн бол сайн л байна. Тэд одоо Тревороос туг үс авч нөгөө үсний ДНК-тай харьцуулж үзэх гэж байгаа ч миний хувьд энэ бүрэн баталгаа болж чадахгүй.
Фостер Хадертай санал нэг байлаа. Цаг яваад байдаг, охин олдоогүй хэвээрээ. Багийнханд одоо зөвхөн байгаа хэдхэн мэдээллээ судалж, тодорхой хариу өгөх эсэх нь эргэлзээтэй ДНК-ийн шинжилгээ хүлээх нь амархан байлаа. Гэвч Фостер иймэрхүү уран сэтгэмжийн мэт хачин юмс мөрдлөгийн ажиллагааг мухардуулдгийг хорин жилийнхээ ажлын туршлагаас сурч мэдэж авчээ. Криминалистууд нэг эд мөрийн баримт гаргаж ирэхэд шүүх эмнэлгийн шинжилгээгээр өөр юм илэрдэг. Тэгтэл цусны толбо бүр өөр юм заах жишээтэй. Тэр технологийн хөгжилд хуучинсагаар ханддаггүй ч тодорхой хэмжээгээр болгоомжилдог ажээ. Заримдаа чи өөрийнхөө зөн совинг сонсох хэрэгтэй. Хадерт бас яг ийм мэдрэмж байгааг утсаар ярих үед нь Фостер анзаарчээ. Хадер хэдийгээр өөрийн бодлыг олон үгээр илэрхийлээгүй ч тэд хоёулаа энэ шинжилгээ хэргийг илрүүлэх гол түлхүүр болж чадахгүй гэдгийг ойлгожээ.
Хадерын хэлснийг Фостер хэсэг эргэцүүлэн тэр шинжилгээний хариу үнэхээр ашиггүй юм байх даа гэж бодлоо. Кэти болон олдсон үсний эзэн хоёрын ДНК хоорондоо холбоотой, нэг удмын байх магадлалтай байдаг. Хохирогчийн өнгөрсөн амьдрал учир битүүлэг, тодорхойгүй байгаагаас үзэхэд энэ олдсон баримт чухал байж таарах уу? Тийм ээ, тэдний эмэгтэй талын элэнц хуланц нь том соёот барын үдийн зоог болсон нэг хүн сармагчин байж болох ч зуун жилийн өмнө амьдарч байсан эмэгтэй байхыг бас үгүйсгэхгүй. Алагдсан хохирогч, алга болсон охин, алуурчин байж магадгүй тэр хүн бүгд адилхан ДНК-тай гэдэг чинь цусан төрлийн холбоотой гэсэн үг.
- Наижлыг олж ир. Хэдүүлээ Үндэсний Архивт уулзацгаая.

_________________
Sakura


Top
   
PostPosted: Jul.02.17 1:59 am 
Offline
Дархан Гишvvн
Дархан Гишvvн
User avatar

Joined: Jul.30.06 7:33 am
Posts: 200
Location: Holland
Сара чимээ гарахыг сонслоо. Тэр шөнийн цагаар хоёр охин дүүгээ сэрээхгүйн тулд чимээ гаргахгүйг хичээх нь нэг бус удаа тохиолдож байгаа билээ. Эцэг эх, ах нар нь гэрт байхгүй тул бяцxан Томас бас тэдний дунд шурган орж хэвтжээ.
Дахиад чимээ гарлаа. Сараа түүнд гаргаж байгаа энэ дуугаа өөрчил гэж хэлэх хэрэгтэй юм байна гэж бодлоо. Энэ дуу уулийнхтай ямар ч төсгүй ажээ. Сара хөнжлөөсөө сугаран гарч хүйтэн шалан дээр зогсов. Зузаан ноосон оймстой болохоор тэр харин даарсангүй. Сара гутлаа хурдан углалаа. Тэр унтлагын хувцсан дотроо хэдийн хувцсаа өмссөн байжээ. Өөрийг нь гарч очихоор түүнийг гадуур хүрмээ тайлж өгнө гэдгийг Сара мэдэж байлаа. Түүнийгээ харах бүрт Сарагийн зүрхний цохилт хурдасдаг билээ. Сүүлчийн уулзалтаас хойш хэдийн хоёр долоо хоног өнгөрчээ.
Тэр цонх руу очиж, зөөлхөн онгойлгоход хүйтэн салхи нүүрийг нь хайрав. Сара онгойлгосон цонхны завсраар шурган гарч, байшингийн урд байдаг модон тавцан дээр зогсон цонхоо хаагаад түмэн од түгсэн харанхуй тэнгэр өөд харлаа. Дараа нь тавцангийн буланд очиж унтлагын хувцасныхаа хормойг шуун, хашлага дээгүүр хөлөө давуулаад хашлагаас гараараа сайн зуурч биеэрээ доош аажуухан гулгаж газарт үсрэн буув. Сара хэсэг чимээ чагнан зогсож байснаа буух үед гарт нь орсон өргөсийг сугалж авлаа. Гэрт ч, гадаа ч тэр ямар ч чимээ анир гарсангүй. Агаарын хэм огцом буусан учир газрын хөрс хөлджээ. Сара найз залуугийнхаа нуугдаж байгаа булангийн цаана байдаг амбаар луу хурдлан очив. Амбаарны хана налан явган сууж байсан залуу түүнийг хараад босож зогслоо. Тэд бие биен рүүгээ тэмүүлэн үг дуугүй тэврэлдэв. Залуу охины мөрөн дээр гараа тавин толгойг нь үнэрлэн хэсэг зогссоноо хүрмээ тайлж охинд нөмрүүллээ. Тэд гараасаа хөтлөлцөн талбайг орхин ойролцоох ойн зүг гүйцгээв.
Харанхуй нөмөрсөн модны доор ирэнгүүтээ залуу охиныг биендээ наалдуулан тэвэрч уруул дээр нь озон үнслээ. Түүнийхээ тэврэлтэнд дулаацах хэдийгээр сайхан байсан ч Сарад хэлэх юм зөндөө байгаа тул залууг өөрөөсөө аажуухан түлхэв. Залуугийн нүдэнд хайраас илүүтэй шунал тачаал асч харагдана. Сара уруулаа хаслан зогссоноо дараа хэлэхээр шийдлээ...
Тэд газар сууцгааж, Сара найз залуугийнхаа энгэрт наалдан тэврүүлсний дараа хэд хоногийн өмнө сонссон эцэг эхийнхээ яриаг түүнд дуулгалаа. Хэскер Пэттибонийн нэрийг дурьдахад залуугийн бие чангарахыг тэр мэдрэв. Сараг яриагаа дуусгасны дараа тэд хэсэг дуугаралгүй сууцгаалаа. Эцэст нь залуу
- Тэд намайг эндээс холдуулахыг хичээж байгаа гэлээ. Сара огцом өндийн сууж
- Юу гэнэ ээ? Хэн ?
- Миний эцэг, ах нар, авга ах, бас тэдний найз нар.
- Яах гэж тэр вэ? Чи тэдний төлөө хамаг чадлаараа ажиллаж байгаа биз дээ?
- Мэдэж байна. Энэ надаас болоогүй. Хэдэн өдрийн өмнө Исаак Канфилдийг гэрийнхэн нь зодож гэрээсээ хөөсөн. Тэр гэртээ дахиж ирж чадахгүй болсон.
- Би сайн ойлгохгүй байна.
- Сара, чи бол залуухан, тэд харин ахмад хүмүүс. Энд чам шиг залуухан эмэгтэйчүүд цөөхөн. Чамайг Хэскер Пэттибонийн оронд Исаак Канфилд эсвэл намайг нөхрөө болгохыг хүснэ гэдгийг тэд мэдэж байгаа.
- Тэдний зөв. Сара чичирснээ дахин залуугийнхаа цээжийг налан суулаа.
- Би тэр бүдүүн гахайгийн өвөрт орсноос үхсэн нь дээр.
- Тэгвэл би чамайг эндээс авч явна гэж залуу эргэлзэлгүй хатуу шийдсэн хоолойгоор хэллээ.
Тэд салхинд найган ганхах модны доор бодолдоо автан сууцгаана. Сара хайртай дүү нарыгаа их санах байх даа гэж бодоод зүрх нь шимширлээ. Тэд ч өөрийг нь санах болно.
Хэдий тэгсэн ч тэр ертөнцийн хязгаар хүрсэн ч хамаагүй Хортоныг дагаж явна гэдгээ мэдэж байлаа.

_________________
Sakura


Top
   
PostPosted: Jul.02.17 2:02 am 
Offline
Дархан Гишvvн
Дархан Гишvvн
User avatar

Joined: Jul.30.06 7:33 am
Posts: 200
Location: Holland
6


Усан оргилуурын дэргэдүүр өнгөрч явах үедээ Наижл Үндэсний Архивын урд хаалган дээр өөрийг нь хүлээн зогсож байгаа Хадер, Фостер хоёрыг олж хараад алхаагаа хурдасгалаа. Нэг газраа тайван зогсож чадахгүй амнаасаа уур савсуулан дороо холхиж байгаа Фостерыг харсан чинь Наижлд тэр ороо нь орсон бухтай адилхан санагдав. Хадер Наижл руу хараад Фостер луу толгойгоо шилгээн дохилоо. Өөрийг нь олж харангуутаа Фостер ташаа тулж зогсоход бухимдсан байгааг нь мэдсэн хэдий ч Наижл түүн рүү инээмсэглэлээ. Тэр мэдээж өөрт нь уурласан гэдгийг мэдэж байгаа ч Наижл өөрийгөө бусдад ядуу дорой харагдуулахыг хүссэнгүй.
- Хожимдсонд уучлаарай гэж Наижл амьсгаадах зуур хэллээ.
- Ашгүй нэг юм ирэх шив дээ гэж Фостер хэлэв.
- Чи ямаршуухан байна даа? гэж Наижл хариу асуулаа. Тэр Фостерыг хамгийн сүүлд оршуулгын үеэр тахир дутуу хүний түрдэг тэргэнцэртэй харжээ. Тэгэхэд тэд Карл Хоггийн хэргийг шалгах явцад олдсон нэг эрийг оршуулахад хамтдаа оролцсон билээ.
- Миний талаар дахин дахин асуугаад байхгүй бол надад илүү дээр байх юм шиг санагдаж байна гэж хэлснээ Фостер инээд алдаад Наижл руу нүдээ ирмэлээ.
- Хүмүүс яриа өрнүүлэхийн тулд л ингэж асуудаг шүү дээ гэж Хадер тэдний дундуур орж хэлэв.
- Тийм байж болох л юм, гэхдээ илүү юм ярих ямар хэрэг байна гэж Фостер хариулах зуур инээмсэглэл нь ор мөргүй алга болсон байлаа.
- За алив, орцгооё. Тэгээд чамд юу болоод байгаа талаар тайлбарлаж өгье. Фостер нээрээ өөрчлөгдөөгүй байна шүү гэж Наижл бодов.
Тэд шууд цайны газар луу явж ширээнд очиж сууцгаалаа. Цаг руугаа байн байн харж байсан Фостер
- Арван минутын дараа би өөр газар байх ёстой, ... тэгэхлээр яриаг таван минутын дотор амжуулах хэрэгтэй гэв.
Тэр Тревор Викерсийг байцаахаар цаг товлосон ажээ.
- Хэргийн талаар шууд ярья. Чамайг Кэтигийн урьдахь амьдралын талаар жаахан судалсан гэдгийг би мэднэ. Бид чамайг үүнийг дахиад жаахан гүнзгийрүүлж судлахыг хүсэж байна.
- Илүү гүнзгийрүүлнэ гэнэ ээ? Яаж?
- Хохирогчийн эмэгтэй талын удмыг судалж үзэх хэрэгтэй.
Наижл хөмсгөө атируулав. Хэдхэн сарын өмнө удам судлалыг үл тоомсорлодог байсан Фостер эмэгтэй талын удмыг судлах талаар ярьж байдаг.
- Яагаад гэдгийг нь мэдэж болох уу?
- Кэти Дрэйкийг алж, охиныг хулгайлсан хүн тэдний холын хамаатны хүн байж магадгүй гэсэн таамаглал байгаа юм. Бид түүний эхийн талын эмэгтэй удмыхнаас одоо ямар хүмүүс амьд байгааг мэдэх хэрэгтэй байна.
Хадер яриаг өлгөн авч
- Хэрэг гарсан газар, хохирогчийн хувцсан дээрээс нэг үс олдсон. Тэр үс хаанаас, яаж хувцсанд наалдсаныг бид мэдэхгүй. Гэхдээ тэр үс алуурчных байж болзошгүй, үгүй ч байж магадгүй. Бид энэ үсний эзнийг олж ярилцах хэрэгтэй байна. ДНК-гийн бүрэн шинжилгээ хийгдэх боломжгүй байгаа нь бидэнд асуудал болоод байна. Одоогоор тодорхой байгаа зүйл бол тэдний митохондрын ДНК нэг ижил... гэж хэлтэл Наижл
- Тэдэнд нэг элэнц хуланц байдаг, тэр нь зөвхөн эмэгтэй талын удамд байгаа. Гайхалтай гэж үгийг нь гүйцээв.
- Чи ДНК-гийн талаар хэр мэдэх вэ?
- Би мэргэжилтэн биш. Гэхдээ удам судлаач хүн ДНК-гийн мэдлэггүйгээр ажлаа хийх боломжгүй.
- Чамайг би сайн ойлгосонгүй. Тэр чөтгөрийн ДНК чинь удам судлалтай ямар холбоотой юм бэ?
- Чи одоо маргаан дэгдээсээр байгаа маш чухал асуудлыг хөндөж байна. Зарим хүмүүс ДНК-г уламжлалт удам судлалд ямар ч хэрэггүй гэж үздэг. Тэд удам судлалд хуучин арга барилаа авч үлдэн цаас эргүүлж суух ёстой гэцгээдэг юм. Би ч гэсэн тэдний нэг гэж хэлж болох ч ДНК-гийн шинжилгээ тодорхой үүрэг гүйцэтгэдгийг үгүйсгэхгүй. Тэгээд ч ирээдүйд ДНК удам судлалын салбарт зонхилох үүрэгтэй болох байлгүй.
Фостер энэ талаар дэлгэрэнгүй ярилцахыг хүссэнгүй.
- Судалгаа хийх ажил чинь хэрэг удах бол?
- Эмэгтэй талын удмыг бүрэн судалж гаргана гэвэл эрэгтэй талынхныг судлахаас илүү цаг ордог. Ихэнх эмэгтэйчүүд жинхэнэ овгоо гэрлэснийхээ дараа сольдог. Хэрвээ чи урьдын адил Ерөнхий Бүртгэлийн Газар (ЕБГ)-тай холбогдон анкет бүртгэлийг яаралтай гаргуулж, утсаар мэдээллийг авахаар зохицуулбал бид цагаа хэмнэж чадна.
- Үүнд ямар ч асуудал байхгүй гэж Фостер хэлээд
- Хадер чамд туслах болно. Тэр урьд нь чамтай хамт ажиллаад энэ ажилд дасчихсан юм гэсэнд Наижлын зүрх нь ёгхийгээд явчихав.
Тэр инээвхийлэх аядан
- Гайхалтай гэж хэллээ. Хадер ч бас адилхан царайтай болохыг ажигласан Наижл энэ түүний гаргасан санаа биш гэдэгт итгэлтэй байлаа. Тэд холдон яваа Фостерын араас харж зогсоцгоов.
- Тэр их турчихжээ гэж Наижл энэ эвгүй чимээ аниргүй байдлыг эвдэн хэлэв. Тэр дээрээс хэн нэгэн хувь заяагаар нь тоглоом хийх мэт тэр одоо дахиад Хадертай хоёулхнаа үлджээ.
- Эрүүгээ эдгэтэл хагас жилийн турш зөвхөн гуурсаар шөл, улаан дарс ууж байсны үр дүн гэж Хадер хариу хэлээд
- Тэр энэ гайхалтай тураах жороо худалдаанд гаргавал овоо мөнгө олж магадгүй шүү гэлээ.
- Гэхдээ тэр одоо сайн байгаа бололтой.
- Тэр ажиллаж байгаа. Түүнээс өмнө би түүнтэй хэдэн удаа ярилцахад юу ч хийхгүй суух сайхан байгаа мэт дүр эсгэж байсан ч худлаа гэдэг нь илт байсан. Тэгсэн ч түүнд ажлаас нь өөр юу үгүй байгаа нь уйтгартай байдаг.
Хадерын ярихыг сонссон Наижл өөрөө ажлаасаа гадна ямар байдгаа эргэцүүлэн бодоход хүрэв. Гэвч одоо ингэж бодох нь түүнд ямар ч ашиггүй санагдав. Наижл танхимын тааз руу толгойгоо өлийлгөн ширтэх зуур юу хийх ёстойгоо бодлоо.
- Энд хуучны адил хүн ихтэй хэвээрээ юу? гэж Хадер асуув.
- Өө тийм ээ, галзуугийн эмнэлэг шиг байдаг гэж Наижлыг хариулсанд Хадер дурладаг байсан үеийнх шиг нь сэтгэл татам сайхнаар инээд алдлаа. Тэр энэ эмэгтэйн дэргэд байх ямар сайхан байсныг мартсан байжээ. Сүүлийн үед тэр эргэн тойрныхоо хүмүүсийг анзаарахаа больж, зөвхөн өнгөрсөн үеийн түүх судалж, өдрийг өнгөрүүлдэг болсон билээ. Харин одоо Наижлд ажлынхаа үр дүнг практикт хэрэгжүүлэх боломж гарчээ.
- Дараа би чамд бүх учрыг тайлбарлаж өгнө гэж Хадер хэлэв.
Наижл түүнийг буруу юм хийсэн гэдгээ ойлгож байгаа гэдэгт итгэсэн боловч одоохондоо түүний тайлбарыг сонсмооргүй байлаа. Тэр Кэти Дрэйкийн эмэгтэй талын удмын амьд байгаа хүмүүсийг хайх ажилд анхаарлаа хандуулахыг хичээв. Тэд ЕБГ, хүн амын тооллогын бүртгэлийн тусламжтай Кэтигийн удмынхныг 1891 он хүртэл олж чадлаа. 1891 онд Хортон, Сара Роули нар охин Эммагаа төрөхөөс дөрвөн сарын өмнө гэрлэцгээжээ. Тэр үед Хортон хорин нэгтэй, Сара арван найман настай байжээ. Нөхөр нь мужаанаар ажилладаг гэж бичсэн байв. Тэдний аль ч эцгийнхээ нэрийг тэмдэглүүлээгүй байжээ. Тэд дараа нь дахин хоёр хүүхэдтэй болж, хүүгээ Исаак, охиноо Элизабет гэж нэрлэжээ. Хортон гэдэг ховор нэртэй энэ эр 1909 онд омнибуст дайруулсны улмаас нас барж, хүү Исаак нь Дэлхийн нэгдүгээр дайны үед амь үрэгджээ. Сара 1913 онд уушигны үрэвслийн хүндрэл, уушигны гялтан хальсны үрэвслээр нас барсан ажээ. Гэвч Наижл 1871, 1881 оны хүн амын бүртгэлд тэдний нэр, хаягийг олсонгүй. Тэд зөвхөн 1891, 1901 оны бүртгэлд хамрагджээ. Хоёулангийнх нь төрсөн газрын нэр байхгүй, зөвхөн "ТБ" гэж тэмдэглэсэн байв. Наижл тэмдэглэгээг Хадерт харууллаа.
- Энэ юу гэсэн үг вэ?
- Тодорхой бус гэж байгаа юм аа.
- Тэдний эцэг эх нарт амьдардаг тодорхой газар, орон байр байгаагүй юм байлгүй дээ. Наижл гэж эргэлзэж байгаа бололтой
- Хмм гэж бодлогошронгуй дуугараад доод уруулаа хазлав. Урьд нь мэдээж тэр иймэрхүү асуудалтай зөндөө тулгардаг байжээ. Гэхдээ энэ эрэгтэй эмэгтэй хоёр хоёулаа төрсөн газраа мэддэггүй байсан нь хачирхалтай байв.
- Чи жаахан эргэлзээд байгаа юм уу? гэж Хадер асуулаа.
- Олон янзын шалтгаан байж болно. Тэд үнэхээр төрсөн газраа мэддэггүй байсан байж болно. Гэхдээ гэрлэлтийн бүртгэлд тэд хоёулаа төрсөн эцгийнхээ нэрийг тэмдэглүүлээгүй байгаа нь хачин байна. Тэд төрсөн газраа мэддэггүй, сүүлд хүнд өргүүлсэн бутач хүүхдүүд байсан юм болов уу?
- Чи тэднийг хоорондоо холбоотой байсан гэх гэсэн юм уу?
- Харин тийм ээ, Тэд магадгүй хаа ч юм нэг ядуучуудын асрамжийн газар тааралдаад нэг үндэс угсаа, нэг цусан төрлөөс гаралтай гэдгээ мэдэцгээсэн ч юм бил үү.
- Энэ их сэтгэл хөдлөм сонсогдож байна. Хайр дурлал бүхнийг ялна гэдэг ч юм уу, нэг тиймэрхүү гэж Хадер хэлээд нүүр лүүгээ унжсан үсээ хойш нь илснээ
- Гэхдээ чи үүнд итгэлтэй биш байгаа чинь мэдэгдээд байна гэлээ.
- Би анх удаа ийм тохиолдол харж байгаа ч иймэрхүү юм болдог л байсан байлгүй дээ. Тэдний аль нэг нь төрсөн газраа мэддэггүй юмаа гэхэд өссөн газрынхаа нэрийг хэлж бичүүлэх байсан гэж бодогдоод байна. Эсвэл наад зах нь өргөж авсан эцгийнхээ овгийн нэрийг тэмдэглүүлж бас болно. Тэдний толгойд адилхан хоосон орон зай байсан гэдэгт би эргэлзээд, хардалт төрөөд байна.
- Чи тэднийг зориуд нууж, бүртгэлд хоосон зай үлдээсэн гэж бодож байна уу?
- Хүн амын тооллого зарим хүмүүст чухал биш байсан. Викториагийн үед хүмүүс хувийн амьдралд нь оролцож байна гэж үздэг байсан учраас өөрсдийнхөө талаар аль болох бага мэдээлэл өгөхийг хичээдэг байсан. Тэд мэдээллийг өөрсдийнх нь эсрэг ашиглана гэдгээс айцгаадаг байжээ. Энэ бол том шалтгаан. Цөөхөн тохиолддог бас нэг шалтгаан байсан.
- Тэр чинь юу юм бэ?
- Хаа нэгтэйгээс зугтаасан, олдохыг хүсэхгүй байх. Тэдний хүүхэд гэрлэснээс нь хойш дөрвөн сарын дараа төрсөн байна. Сара дөнгөж арван наймтай байсан. Би үүнийг зөвхөн таамаглах төдий байгаа шүү. Аль нэг эцэг эх нь тэдний гэрлэхийг эсэргүүцэж татгалзсанаас Хортон Сара хоёр зугтаж ардаа ул мөр үлдээхийг хүсээгүй биз. Тэд хуурамч нэр ашиглаж, төрсөн газраа нуусан байж болно.
- Энэ бүр ч илүү романтик, уярмаар юм байна. Ромео Жуллета хоёрын түүх шиг санагдчихлаа. Магадгүй Хортон ядуу гэр бүлээс гаралтай, гараа эвэрштэл хүнд ажил хийдэг нэгэн, Сара нутгийн нэг баян газрын эзний охин байсан юм байлгүй гэж Хадер түүнийг явууллаа.
- Чи роман, тууж бичдэг зохиолч болж чадах л юм байна.
- Тэгвэл би уянгын халил багатай, жинхэнэ амьдралаас сэдэвлэсэн юм бичиж магадгүй гэж Хадер хэлэв.
Дараа нь тэд дуугаа хураан суух хооронд Хадер өөрийг нь үл ойлгогдох харцаар ширтэхийг Наижл анзаарлаа. Тэр гунигтай байгаа юм болов уу? Харамссан юм болов уу?
Наижл яах ёстойгоо мэдсэнгүй. Ямар нэг юм хэлэх хэрэгтэй юү? Гэсэн ч тэр юу хэлэхээ бас мэдэхгүй байлаа. Сэтгэл зовоосон чимээ аниргүй хэдэн хормын дараа Хадер яриаг үргэлжлүүллээ.
- Хэрвээ тэдний 1891 оноос өмнөх ул мөр олдохгүй бол бид одоо юу хийх вэ?
- Би хэдэн юм хийж болох юм, гэхдээ үүнд хугацаа их орно гэж хэлэхдээ Наижл биеэ дахин эзэмдэж чадсандаа баяртай байлаа.
- Эхлээд Сара Ровлигоос салбарласан үр удмыг нь судалж гаргахыг оролдоно. Тэгвэл бидэнд цаашаа гарах гарц олдож магадгүй. Хадер Наижлын саналыг зөвшөөрч, тэд өдрийн үлдсэн хугацаанд энэ ажлыг хийцгээв.
Архивын газар хаах дөхөж байхад Наижл Кэтигийн эмэгтэй талын төрөл төрөгсдийн нэрсийн жагсаалтыг гаргаж авчээ. Гурван жилийн өмнө гучин зургаан настай Жиллиан Стами амиа хорлож үхсэн, бас таван жилийн өмнө Эдит Чапман хэмээх нэг өндөр настай эмэгтэй нас барсан байв. Одоо амьд байгаа эмэгтэйчүүд нь Наоми Бэкингэм, Леони Стами, Рэчел Стами, Люси Робинсон, Люис Робинсон нар байлаа. Сүүлчийн Люси Робинсон, Люис Робинсон нар буюу эх охин хоёр бяцxан хүү Зак Робинсон, нөхөр Брайны хамт Шинэ Зенланд руу амьдрахаар шилжин явцгаажээ. Эрчүүдээс Мартин Стами, Дэвид Стами, нас барсан Жиллианы хүү буюу Рэчелийн дүү Гэри Стами, Мартины хүү Брэд Стами, Антони Чапман нар амьд байлаа. Кристофер хэмээх нэг эр гурав жил хагасын өмнө нас баржээ. Хадер жагсаалтыг хараад
- Энд одоо Пратт/Дрэйк/Бэкингэмийнхэн, Чапман, Стами, бас Робинсон гэдэг дөрвөн гэр бүлийнхэн байгаа байх нь ээ? гэлээ.
- Тийм ээ гэж Наижл батлан хэллээ.
- Энэ тийм ч урт жагсаалт биш байна.
- Эд нар бол Сарагаас эхтэй, нэг митохондрын ДНК-тай хүмүүс байгаа юм. Энд олон хүн нас барсан, бас хүүхэд цөөхөн байна. Чапманыхан болон Наомигийн талд бараг хүн алга. Ганцxан Стамигийн үр удмынхан том гэр бүл гэж харагдаж байна. Робинсоныхон хуваагдаж зарим нь Шинэ Зеланд руу явцгаажээ. Удмын модноос харахад эдний төрөл
төрөгсөд тийм ч том биш юм. Одоо чи юу хийх гэж байна?
- Эдгээр хүмүүсийг эрж олно. Ялангуяа эрчүүдийг нь олж ярилцана. Энэ хэдийгээр аз сорьсон хэрэг боловч, хийгээд үзэх нь зүйтэй гэж бодож байна.
- Зүйтэй, би 1891 оноос өмнөх мэдээлэл яагаад байхгүй байгааг тодруулахыг хичээе. Сара, Хортон нар өөр газар орноос ирсэн байж магадгүй тул би үлдсэн хугацаанд усан онгоцны зорчигчдын жагсаалтанд хайж үзнэ. Бас нэр сольсон хүмүүсийн бүртгэлийг харна. Магадгүй би тэндээс тэдний удмынхан, элэнц хуланцын талаар мэдээлэл олох ч юм бил үү. Ямар нэг юм олдвол би чамтай холбоо барья.
Хадер инээмсэглэж
- Миний санахад ингэсэн нь дээр юм шиг байна гэж зөвшөөрөн хэллээ.

_________________
Sakura


Top
   
PostPosted: Jul.02.17 10:21 am 
Offline
Дархан Гишvvн
Дархан Гишvvн
User avatar

Joined: Jul.30.06 7:33 am
Posts: 200
Location: Holland
7


Сандарч тэвдсэн Тревор Викерс гар хуруугаараа оролдон, хааяа хумсаа мэрж харагдана. Дэргэд нь түүний өмгөөлөгчөөр томилогдсон хуучирч элэгдсэн хослол өмсөж, халзан толгойныхоо оройг үсээрээ халхалж самнасан намхан эр сууж байлаа. Тэр хоёрын хэн нь ч ам нээхгүй сууцгаана. Хэвлэл мэдээллийнхэн Треворыг гол сэжигтэн гэж шуугилдсаны дараа Метрополитаны Цагдаагийин Газар түүний гэрт очиж булан тохой бүрийг нэгжиж үзсэн боловч Наоми Бэкингэмийг олсонгүй. Үд дунд өнгөрч байлаа. Хэргийн мөрдөлтөнд гарсан ахиц байхгүй, цаг алгуурхан минут тоолон урагшилсаар.
Фостер тэднийг нэвт хардаг толины цаанаас ажиглан зогсож байв. Харрис байцаалтыг өөрөө удирдан явуулахаар шийджээ.
Сурвалжлагч нар Викерсийн нэр төрийг унагаагаад ч
хамаагүй Наомиг олох эрлийн ажиллагаанд ахиц гаргах оролдлого хийцгээнэ гэдгийг гэж Фостер мэдэж байлаа. Хэвлэл мэдээллийнхэн ингэж муйхарлах нь зохисгүй юм. Тэд хэргийн мөрдлөгөөс түрүүлж алхахыг оролддог нь нэг бус удаа билээ. Цагдаагийнхан Треворын эцэгтэй үдийн цайны үеэр утсаар ярьж хүмүүс өөртэй нь холбоо барихыг оролдоцгооно гэдгийг анхааруулжээ. Нэг сурвалжлагч мөнгө амлаж, бусад сурвалжлагч нараас түүнийг хамгаалж буудалд тусад нь өрөө авч өгье, Треворын талаар ярилцлага өгөөч гэж утастсан тухай эцэг нь тэдэнд мэдэгджээ. Эцэг нь ярилцлага өгөхөөс татгалзаж, хэдийгээр хүүтэйгээ байнга уулздаггүй ч тэр энэ хэрэгтэй холбоогүй, ямар ч буруугүй гэж хэлэхэд сурвалжлагч бууж өгөлгүй сонины газраас Треворт тусгай тэтгэлэг олгох талаар хөөцөлдөж өгнө гэж амалжээ. Сониныхон зорилгодоо хүрэхийн тулд хуруу хумсаа хугалах шахаж байв. Фостер тэдний энэ амлалт хоосон зэрэглээ төдий зүйл гэдгийг мэдэхийн сайнаар мэдэж байлаа. Сурвалжлагч татгалзсаар байгаа эцэгт нь уурлаж цөхрөнгөө баран, нэрийг нь хүүгийнхтэй нь хамт сонинд нийтэлнэ гэж сүрдүүлж байгаа нь Фостерын нүдэнд харагдах шиг болов.
Тревор Сузи Дансоны урьдчилан хэлж байсан сэжигтний шиэж төрхтэй таарч байлаа. Ганцаардмал, азгүй амьтан, ээжийн эрх банди. Бас өсвөр насны охидтой холбоотой жигшмээр хэрэгт буруутгагдаж байсан.
Фостер байцаалтын өрөөнд орлоо. Тревор сандарч сандлаа нааш цааш нь займчуулан хөдөлгөв. Түүний царай хэзээ хэзээгүй мэлмэрүүлэхэд бэлэн харагдана.
- Өдрийн мэнд, Тревор гэж Фостер мэндлээд
- Чамайг ирсэнд би их талархаж байна. Энэ бол албан ёсны байцаалт биш. Би чамтай зөвхөн хэдэн үг солилцохыг хүссэн юм.
Тревор үл мэдэг толгой дохиод өмгөөлөгч рүүгээ айсан харцаар харсанд өмгөөлөгч тээнэгэлзсэн маягтай хоолойгоо засаад
- Хэвлэл мэдээллийнхэн миний үйлчлүүлэгч рүү
анхаарлаа хандуулж, түүний талаар тодорхойгүй мэдээллүүд цацан дайрч довтолж байгаа тухай танд хэлэх хэрэгтэй гэж би үзэж байна. Энэ бүхнээс үзэхэд танай багаас ямар нэг хүн энэ мэдэээллийг гадагшаа мэдэгдсэн ...
Фостер барьж байсан хавтаст хэргийг ширээн дээр чимээтэй гэгч нь чулуудахад тэр яриагаа таслаж дахин үг хэлсэнгүй. Фостер өмгөөлөгчийг үл тоомсорлон харснаа Треворт хандан
- Чамайг энэ хэргийг хийгээгүй гэдгийг би мэдэж байна, Тревор. Яг одоо ингэж бодож байгаа хүн гэвэл магадгүй ганцxан би л байх гэж хэллээ.
Өөрт нь итгэл найдвар төрж байгаа нь Викерсийн цайж цонхийсон том нүүрэн дээр тодорч харагдав. Фостер түүний урьд нь буруутгагдаж байсан тухай бичсэн хавтаст хэргийг барилаа.
- Энд чи компьютероо засуулахаар аваачсан тухай байна. Үнэхээр тэнэг хэрэг шүү. Бага насны дөрвөн охины зургийг яаж нууцлахаа мэдэхгүй байгаа юм чинь арван дөрвөн настай охиныг нууж чадах хүн бол чи биш. Викерсийн нүүрэн дээр уур хилэн илрэв.
- Би тэднийг сургуулийн охидын хувцас өмссөн насанд хүрсэн эмэгтэйчүүд гэж бодсон гэж тэр аяархан хэллээ.
- Мэдээж чи тэгж бодсон. Гэхдээ чи дараа нь тэднийг бага насны охид гэдгийг мэдсэн гэж Фостер хэлээд хавтаст хэрэг рүү харснаа
- Нэг юм уу хоёр цагийн дараа гэсэн байх аа. Тэнд зөвхөн дөрөвхөн зураг байсан, урьд нь ийм хэрэг үйлдэж байсан гэх баримт олдоогүй учраас чи анхааруулга авчээ. Энэ асуудал ингээд дууссан биз дээ? гэлээ.
Тэр хавтаст хэргийг ширээ рүү буцааж чулуудлаа.
- Би чамайг бидэнд туслаж чадна гэж бодсон учраас эхлээд энэ бүх дүрэм журмыг мартаж орхиё. Даваа гаригт чи юу хийсэн бэ?
- Тэр өдөр би ажлаасаа чөлөө авч, бараг бүхэл өдөржин гэртээ байсан. Би юм худалдаж авсан. Фостер лавлан асуух
мэт хөмсгөө өргөлөө.
- Онлайнаар гэж Викерс тодруулан хэлээд
- Компьютерт хэрэгтэй хэдэн юм гэлээ. Тийм гэж үү хэмээн Фостер бодсоноо
- Хэрвээ чамд төлбөр хийсэн тооцоо байвал зүгээр байна гэж хэлээд энэ тийм ч ашиг болохгүй биз гэж бодлоо.
- Чи өөр юу хийсэн бэ? Хаа нэг тийшээ явсан уу? Хүн амьтантай ярилцсан уу? Викерс хэсэг бодол болон сууснаа царай нь гэрэлтэн
- Үд дунд Шевертс Бушид байдаг номын санд ном хүргэж өгсөн юм байна. Гурав хагасын орчим. Барагцаалбал тэр үед Наоми Бэкингэм алга болсон байжээ.
- Ямар ном байсан бэ? Викерсийн царай нь улайж хүрэнтэн
- Би үүнийг заавал хэлэх хэрэгтэй юу? гэлээ.
- Чи биднийг арай хэлсэн болгонд чинь итгэнэ гэж бодсон юм биш биз? Бид номын сангийн бүртгэлд чамайг тэнд байсан эсэхийг шалгачихаж чадна. Хэрвээ энэ үнэн байх юм бол чамайг сэжигтэн биш гэж нотлох болно. Викерс газар ширтэн
- Шаналлаас ангижрах нь.
- Триллер юм уу?
- Үгүй, өөртөө туслах гарын авлага.
- Ямар учиртай юм бэ? Викерс улаан хүрэн болсон царайгаа дээш өргөн шийдэмгий харснаа
- Бүтэн гарчиг нь: Шаналлаас ангижрах нь буюу бодит биш зүйлийг дүрсэлж харахаас зайлсxийх арга гэж хэлэв.
Фостер уруулаа хазалснаа толгой дохиж, тэмдэглэл хийж авав.
- Чи Кэти Дрэйкэд санаатай байсан юм биш биз?
- Чи энэ асуултанд хариулах хэрэггүй гэж өмгөөлөгч хэлэхэд Викерс гараа сэгсчин үгүйсгэснээ
- Надад хамаагүй. Би Кэтид хайртай байсан. Би түүнд тохирохгүй гэдгээ мэдэж байсан болохоор үүнийгээ хэлээгүй. Энэ хариу нэхээгүй хайртайгаа яаж зохицож амьдрахаа би бодож байсан юм. Гэхдээ түүний үхэлд би буруугүй. Миний амьдрал одоо ямар ч утга учиргүй болчихоод байна гэлээ. Нүдэнд нь нулимс цийлэгнэсэн хэвээр ингэж хэлэх түүний хоолойд уур хилэнгийн өнгө тод мэдрэгдэж байв.
- Номын сантай холбоотой асуудлыг бид тодруулж баталгаажуулна, Викерс. Бас хэвлэл мэдээлийнхэнд чамайг энэ хэрэгт холбогдуулж дахин байцаалт авахгүй гэж хэлнэ. Одоо би чамаас Кэтигийн талаар хэдэн асуулт тавьж болох уу?
Энэ хооронд биеэ дахин эзэмдэж чадсан Тревор толгой дохилоо.
- Түүнд найз залуу байсан уу? Чи энэ талаар мэдэх үү?
- Үгүй.
- Тэр дэлгүүрт худалдан авагч нартай ярилцдаг байсан уу?
- Үгүй.
Энэ асуулт тус болохгүй бололтой гэж Фостер бодлоо. Түүнийг явуулсан нь дээр юм шиг байна. Гадаа сурвалжлагч нарт ярилцлага өгсний дараа гэртээ харьж сэтгэлийн шархаа эдгээнэ биз.
- Сүүлчийн асуулт. Чи Кэтигийн зан төрхөнд өөрчлөлт гарахыг ажигласан уу? Тревор шууд хариу өгсөнгүй, хэсэг дуугүй суулаа.
- Нэг юм болох нь болсон шүү. Өмнөх долоо хоногийн даваа гаригт бид саяхан нас барсан нэг эмэгтэйн эд зүйлсийг дэлгүүрт хүлээж авсан юм. Тэдгээрийг авчирсан хатагтай асрамжийн газарт ажилладаг юм байна лээ. Түүний хэлснээр нас барсан эмэгтэй төрөл төрөгсөд, гэр бүлийнхэнтэйгээ ямар ч холбоогүй, тэднийг олж чадаагүй учраас эд зүйлсийг нь дэлгүүрт авчирч байгаа гэсэн. Өрөвдмөөр шүү. Гэхдээ иймэрхүү юм байнга тохиолдож байдаг юм. Кэти энэ явдлаас болж хямарсан болохоор би их гайхсан. Түүнийг сэтгэлийн хөөрлөө барьж чадаагүй гэж буруугаар битгий ойлгоорой. Гэхдээ энэ түүнд их хүнд туссан. Тэр надад нас барахад дэргэд нь хүн байхгүй байна гэдэг үнэхээр өрөвдөлтэй юм гэж хэлсэн.
- Тэр өөр юм ярьсан уу? Тревор толгой дохиж
- Би бас түүнтэй адилхан бодолтой байгаагаа хэлсэн гэснээ Фостерыг өөрт нь итгэж байгаа болов уу гэж өөрөөсөө асуух мэт хараад
- Дараа нь тэр харин би одоо өөртөө дахиж санаа зовох хэрэггүй болсон гэж хэлсэн.
- Тэр юу гэж хэлэх гэсэн юм бол?
- Би сайн мэдэхгүй байна. Тэр Наомиг л хэлсэн байх.
- Гэхдээ тэр "дахиж санаа зовох хэрэггүй " гэсэн байна. Тэгэхээр урьд нь тэр өөрийг нь үхэхэд дэргэд нь хэн ч байхгүй байна гэж боддог байсан санагдаж байна.
- Харин тийм ээ. Тэр үед гаднаас өөр хүн орж ирээд бид энэ яриагаа орхисон. Дараа нь би энэ талаар бүр таг мартчихжээ. Одоо л саналаа.

Бүх асуултын хариуг тэндээс олох юм шиг Хадерын өгсөн нэрсийн жагсаалтыг Фостер анхааралтай уншиж байлаа. Тэдний мөрдлөгт ямар ч ахиц гараагүй байхад дахиад орой болчихжээ. Тревор Викерс энэ хэрэгт хамаагүй гэж тэр аль хэдийн боджээ. Хоёр ч удаа Наомитой төстэй охин харсан гэсэн мэдээлэл ирсэн боловч аль нь ч биш байлаа. Оройн таван цаг болохын үед Фостер албан өрөөнийхөө гэрлийг унтрааж, хаалгаа хаагаад Хадерын ирэхийг хүлээж байжээ. Түүнийг ирэнгүүт хаалгыг дотроос нь түгжихийг гуйгаад дараа нь тэд аяархан ярилцаж эхэллээ.
- Би уул нь олон нэрс хүлээж байсан юмсан гэж Фостер уцаарлан хэлэв.
- Наижл зөвхөн 1891 оноос хойшхи эмэгтэй талын удмынхныг олж чадсан. Түүнээс өмнөх нь тодорхойгүй байна. Магадгүй бидэнд одоогоор бүх төрөл төрөгсдийн тал хувь нь байгаа байх.
Фостер халзан толгойгоо илснээ компьютерын товчлуурыг дарж асаалаа.
- Энэ бидний ажлыг одоохондоо хялбар болгож байна. Эхлээд эдгээр нэрсийг Үндэсний сүлжээнд оруулж юу олохыг харъя. Дараа нь бусад хүмүүсийг олж чадна гэж Фостер хэлэв.
Тэр эхлээд эрэгтэй хүмүүсийн нэрсийг орууллаа. Давхцсан нэр гарах үед төрсөн өдрийг нэмж бичиж байв. Тэр нэг гэр бүлээс гаралтай гурван хайлтын үр дүн оллоо. Эхлээд Мартин Стами, түүний ах Дэвид. Мартин согтуугаар жолоо барьж байсан, бусдыг гэмтээсэн хэргээр шийтгүүлж байжээ. Дэвид даатгалгүй машин жолоодож байсан, бас бусдын биед гэмтэл учруулсан хэргээр гурван жил хорих ялаар шийтгүүлж шоронд суужээ.
- Гайхалтай гэр бүл байх чинь. Түүнтэй ярилцах хэрэгтэй л юм байна гэж Хадер шивнээд Мартин Стамигийн гэрийн хаягийг тэмдэглэж авав.
Гурав дахь хүн нь Кристофер Стами байв. Тэр хоёр удаа хар тамхины хэргээр хоригдож байсан бөгөөд гурван жил зургаан сарын өмнө алагджээ. Алуурчин нь олдоогүй ажээ.
- Энэ санамсаргүй тохиолдол юм болов уу? гэж Хадер эргэлзэн хэлснээ
- Энэ гурав гэр бүлийнхэндээ төвөг учруулдаг нилээн бүтэлгүй нөхөд байж шүү.
- Эд нараас өөр ийм үл бүтэх нөхөд байсныг үгүйсгэх аргагүй л юм байна. Бүр маш муу хүн гэж Фостер хариу хэлэв.
Энэ бүхнийг хэрэгт шууд холбогдолтой гэж шууд дүгнэж болохгүй ч туршлагаас харахад энэ дүгнэлт буруу байх тохиолдол их байдаг гэж Фостер бодоод
- Бид тэд нарыг олж уулзана гэлээ.
Тэд дахин долоон эмэгтэйн нэрийг шалгаж үзсэнд анхаарал татахаар зүйл олдсонгүй.
- Энэ сүүлчийнх нь гэж Фостер хэлээд Леони Стами гэдэг нэрийг компьютерт оруулав.
Энэ охин дээрх гурван залуугийн үеэл нь ажээ.
- Хэдийгээр эдний гэр бүлд гэмт хэрэгтэн их байдаг ч энэ
охин дөнгөж арван долоотой болохоор ...
Фостер гэнэт дуугаа хураачихав.
Гадагшаа гарч тушаал биелүүлэхээр зэхэж байсан Хадер
- Яасан бэ? гэж асуулаа.
- Чөтгөр аваг!
- Юу болсон бэ?
- Леони Стами сураггүй алга болсон байна.
Фостер сандалтайгаа эргэж Хадер луу харснаа
- Тэр арван дөрвөн нас хүрсэн төрсөн өдрөө алга болжээ гэв.
Фостер сандлын түшлэг дээр тохоостой байсан хүрмээ шүүрч аваад
- Минийхээр бол энэ санамсаргүй тохиолдол биш байна гэж нэмж хэллээ.

_________________
Sakura


Top
   
PostPosted: Jul.02.17 10:23 am 
Offline
Дархан Гишvvн
Дархан Гишvvн
User avatar

Joined: Jul.30.06 7:33 am
Posts: 200
Location: Holland
8


Мартин Стами Эссекст хамаардаг Пурфлит тосгоны гадна шинэ баригдсан байшинд амьдардаг ажээ. Энд гэмт хэргийн бүлэглэлд тодорхой үүрэг гүйцэтгэж хөрөнгөжсөн хүмүүс их байдаг билээ. Том зүлгэн талбай дээр дундад зууны үеийн цайзыг дуурайлган барьсан байшингууд хоорондоо их адилхан харагдана. Будилж төөрмөөр энэ адилхан гудамжнуудыг сүлжин Мартин Стамийн байшинг хайж байх үед Фостер нэг ч удаа инээмсэглэж харагдсангүй. Эргэн тойронд байгаа байшингууд зул сарын баярын чимэглэл мэт хурц гэрэлтүүлэг өлгөцгөөсөн нь сансраас ч харагдахаар тод гэрэлтэй байлаа. Тэдний байшингийн орой дээр Британы далбаа намирч харагдана. Бороо аль хэдийн зогссон ч агаарт чийглэг үнэртэж байлаа. Тэдний хашаан дотор нэг нохой галзуурсан мэт хуцна. Хадер очиж хаалгыг тогшив.
- Наад амаа хамхи гэж дотроос нэг хүн хашгирсны дараа байшингийн үүдний хонгилд гэрэл асаж бүдэгрүүлсэн шилний цаана богино ханцуйтай цамц өмссөн том биетэй эрэгтэй хүний дүрс харагдлаа. Тэр хүн хэд хэдэн цоож онгойлгох сонсогдож дараа нь тэрбээр хаалганд хамгаалалтын гинж зүүлттэй хэвээр завсар гаргав. Сахлаа хусаагүй эр нөхөрсөг биш харагдаж байсан ч царайлаг ажээ. Тэр хоёрыг цагдаагийнхан гэдгийг мань эр дор нь ойлгон
- Та нарт юу хэрэгтэй вэ? гэж зэвүүцсэн маягтай асуув.
- Мартин Стами мөн үү?
- Та нар хэн бэ?
Фостер таних тэмдгээ үзүүлээд өөрийгөө болон Хадерыг танилцууллаа. Энэ хооронд нохой турхирсан мэт улам чанга хуцна. Дотор хаалга тасxийн хаах чимээ гарч нэг эмэгтэй хуцахаа болихыг тушаан орилоход нохой дуугүй болов.
- Метрополитаны Цагдаагийн Газар гэнэ үү? Та нар энд яах гэж ирсэн юм бэ? гэж Стами асуулаа. Харрис өөрөөс нь яг ингэж асуух байсан гэж Фостер бодов. Тэр одоохондоо мөрдөх ажилтайгаа зууралдаж байг.
- Энэ хэргийн мөрдлөгтэй холбоотой юм гэж тэр хариулаад
- Бид дотогшоо ороод тантай ярилцаж болох уу?
Стами шоглосон байртай инээд алдлаа.
- Өө тэгэлгүй яахав, олон ч цагдааг энд харсан даа. Эхлээд юуны талаар ярих гэж байгаагаа хэл, дараа нь би та нарыг оруулах эсэхээ шийдье.
- Леонигийн тухай юм аа гэж Хадерыг хэлтэл залуугийн царай хувьсхийн
- Та нар түүнийг олоо юу? гэж их л горьдсон бололтой шунамхайран асуулаа.
- Үгүй, гэхдээ бид охинтой холбоотой өөр нэг хэрэг дээр ажиллаж байгаа юм гэж Фостер тайлбарлаад
- Би учрыг гаргаж хэллээ. Одоо та биднийг дотогш оруулах юм биш үү? гэж асуув. Бороо дусалж эхэллээ. Стами тэднийг хэсэг гөлрөн харж зогссоноо гинжийг мулталж хаалгаа дэлгээд
- За орцгоо гэлээ. Тэр жинсэн өмд, хар хөх өнгийн гэрийн шаахай өмсжээ. Фостер. Хадер хоёр байшинд орлоо.
- Сайхан байшин байна гэж Фостер худлаа магтав.
- Үгүй яахав, энэ бол зөвхөн байшин шүү дээ гэж Стами бахархаж байгаагаа нуулгүй хэллээ. Зочдын өрөөнд орцгоосны дараа Фостер
- Энэ бүхний тулд та юу хийдэг юм бэ? гэж түүнээс асуув. Хана, буйдан, шалан дээр дэвссэн үслэг зузаан хивс, ханан зуух, тэр ч бүү хэл чийдэнгийн бүрхүүл хүртэл цайвар цагаан өнгөтэй ажээ. Таазанд өлгөсөн гэрэлтүүлгийн хурц гэрэлд нүдний торлог бүрхэвч нь гэмтэх юм шиг Фостерт санагдлаа. Энд ганцxан хананд тогтоосон адал явдалтай кино гарч буй асар том зурагт л өөр өнгөтэй харагдана. Дууг бараг эцэст нь тултал чангалжээ. Тэнд арав, арван нэгтэй болов уу гэмээр хүү, охин хоёр киноны үйл явдалд бүрэн автсан шинжтэй дэлгэц рүү таг ширтэн сууж байв.
- Алив эндээс хурдан зайлж, дээшээ гарч наад новшийн юмаа өрөөндөө үзэцгээ гэж Стами хэлэх зуур удирдлага авч зурагтыг унтраалаа. Хүүхдүүд өрөөнөөс годхийн үсрэн гарцгаав.
- Та надаас юу асуусан бэ? гэж Стами бухимдан асуулаа. Фостер түүний энэ бухимдсан шинжтэй байгаа нь ердийн байгаа зан нь юм байна гэдгийг мэджээ.
- Таныг юу хийдэг вэ? гэж асуусан юм.
- Мужаан, тэгээд ганц нэг халтуурын ажил гэж тэр шуухитнан хариулав.
Тийм биш л байна даа гэж Фостер бодлоо. Ийм том байшинг нэг мужааны ажил хийгээд авч чадахгүй нь ойлгомжтой. Царайлаг, гоолиг, шаргал үстэй, гуч орчим насны эмэгтэй онгорхой хаалгаар орж ирлээ. Хүүхдүүдийг далд орсны дараа эмэгтэй
- Эд нар хэн бэ, хамууд чинь уу? гэж асуугаад Хадерыг үзэн ядсан харцаар харлаа.
- Мөрдөгчид гэж Стами хариулаад буйдан дээр алхайн сууж
- Тэд Леонитой хамаатай хэргээр ирсэн гэнэ гэлээ.
- Тэд түүнийг олсон юм уу? хэмээн сэтгэл нь хөдөлсөн эмэгтэй дуу алдав. Хадер толгой сэгсрээд
- Харамсалтай нь үгүй гэж хариуллаа.
Фостер зөөлөн сандал дээр суухдаа ёолохгүйг хичээж байв. Цаг илүү шахам жолооны ард суусан тэрбээр хамаг бие нь хөшиж, орой болохын алдад байнга өвддөг гэмтэлтэй хөл, эгэм нь янгинан өвдөж байлаа. Тэр өвчин намдаагч эм, улаан дарсаа уух хүртэл тэсэх хэрэгтэй болжээ.
- Та нар цай эсвэл кофе уух уу? гэж эмэгтэй асуув. Хоёр мөрдөгч толгой сэгсэрлээ.
- Аяга ус ууя гэж Хадер хэлэв. Хадерыг яагаад ийм их ус уудаг юм бол гэж Фостер дандаа гайхдаг ажээ.
- Надад нэг лааз пиво аваад ир дээ, хонгор минь гэж Стами дуугарлаа. Хүүхдүүдийн эх Фостерыг анхааралтай ажигласнаа өрөөнөөс харлаа. Стами тэднийг ширүүн харсан хэвээр юм хэлсэнгүй. Фостерт энэ эр таалагдаагүй ч үүнийгээ мэдэгдэхийг хүссэнгүй. Тэр Стами руу тонгойн
- Бид шууд яриандаа орсон нь дээр гэж бодож байна, ноён Стами. Бидэнд Леонигийн талаар ямар ч шинэ мэдээлэл байхгүй. Харин Лондонд алга болсон арван дөрвөн настай охин алга болсон хэргийг мөрдөх явцад бид холбоотой гэмээр хэдэн зүйл олсон.
- Сонин дээр нийтэлж, мэдээгээр гараад байгаа тэр охины тухай ярьж байна уу? Фостер толгой дохиод
- Тийм ээ гэж хариуллаа. Царайнаас нь харахад Стами тэр тухай юу гэж бодохоо мэдэхгүй байгаа бололтой.
- Охины ээж алагдсан байх аа? Муухай хэрэг шүү. Миний бодлоор энэ хүүхэд хүчиндсэн хэрэг байх. Та нар иймэрхүү новшнуудад их зөөлөн ханддаг. Буцаагаад олны дунд тавихлаар тэд дахиад ийм хэрэг хийж байгаа юм. Тэднийг нохой шиг шууд буудах хэрэгтэй. Эсвэл тэгж сул тавимаар байгаа юм бол эхлээд төмсгийг нь огтолж авах хэрэгтэй гэж тэр уурсан хэлээд хамраа сарталзууллаа. Ямар нэг гэмт хэрэгтэн хууль эрхийн талаар ингэж мэдэмхийрч ярихад Фостер үнэн голоосоо дургүй боловч үүнийгээ мэдэгдэхгүйг хичээж суув.
- Энэ Леонитой ямар холбоотойг би ойлгохгүй байна гэснээ Стами
- Хүлээгээрэй, Леонигийн ээжийг бас алагдсан гэж хэлэх гэсэн юм уу?
- Бид тантай Леонигийн алга болсон хэргийн тухай ярилцаж үздэг юм уу гэж бодсон юм гэж Фостер хэллээ.
- Хэргийн тухай гэнэ ээ? Таны юу яриад байгааг би ойлгохгүй байна. Бидний олж мэдснээр эх нь героин хэтрүүлж хэрэглэснээс болж үхсэн. Новшийн янхан. Тэр маш их асуудалтай байсан. Гэр нь гэж нэг новширсон оромж байсан юм даг. Өөрөө эр сүвтэн бүртэй хавьтана. Нэг орой тэр тунгаа хэтрүүлээд, дараа нь тэгээд л гүйцээ. Леони тэгэхэд хэдэн цаг болж байсныг хүртэл мэдэж байсан. Түүнийг Гэритэй хамт хүүхдийн асрамжийн газарт хүргэх байсан юм. Би тэр үед... Би тэр үед байгаагүй болохоор тэднийг гэртээ авчирч чадаагүй. Миний ах Дэви өөр газар ажилтай, бас бололцоо байгаагүй учраас асуудлыг шийдэх боломжгүй байсан. Миний бас нэг ах Кристофер хэдэн жилийн өмнө нас барсан тул тэр хөөрхий охин хаана ч очиж чадахгүй байсан. Дүүгээ орхисонд нь Леониг би буруутгадаггүй. Гэри асрамжийн газарт очсон.
- Гэри одоо хэдэн настай вэ? гэж Хадер асуулаа.
- Арван нэгтэй гэж бодож байна. Миний бодлоор тэр олон асрагч эцэг эхийн нүүр үзэж байгаа байх.
- Леониг зугтсан гэж та боддог уу?
- Үгүй яахав, та нарыг ирэх хүртэл. Бас энэ хэргийг хариуцдаг байсан танай хамтрагчдаас ингэж ойлгосон. Гэхдээ энэ бүрхэг хэвээрээ байгаа.
- Охины талаар дахиж юу ч сонсоогүй юу?
- Юу ч сонсоогүй.
- Түүнийг хаашаа явсан гэж та бодож байна?
- Лондон явсан гэж би бодсон. Тэр эх гэж нэрлэгдсэн новшийн эмэгтэйд баймгүй ухаалаг охин байсан. Гэхдээ Лондонд тэр яаж өөрчлөгдөхийг би мэдэхгүй шүү дээ. Энэ талаар бодохгүй байсан нь дээр гэж би үздэг юм.
- Түүнд очих өөр хамаатан садан байхгүй юм уу?
- Үнэндээ биднээс өөр хамаатан түүнд байхгүй. Нэг ах маань сууж байгаа, нөгөө ах маань нас барсан. Түүний эхнэр өөр хүнтэй дэр нэгтгэсэн. Ингээд л болох шив. Тэгээд ч бид чинь боловсон сайхан гэр бүл биш.
Стамигийн эхнэр лаазтай пиво барьсаар орж ирлээ. Тэр пивоны лаазыг сурмаг онгойлгоод том балгав.
- Леонигийн алга болсон нь энэ мэдээгээр гараад байгаа сураггүй алга болсон охины хэрэгтэй холбоотой гэж бодоод тэд энд ирсэн гэнэ.
- Эх нь алагдсан охин уу? гэж эхнэр нь асуулаа.
- Тийм ээ. Ямар холбоотой болохыг ёстой мэдэх юм алга. Жилли героин хэрэглэдэг байгаад нэг удаа тунгаа хэтрүүлснээс болж нас барсан. Миний бодлоор тэр алагдаагүй. Түүнийг алах хэнд хэрэгтэй байсныг мэдэхгүй юм байна.
- Бид Леонитой яг адилхан арван дөрвөн насныхаа төрсөн өдөр алга болсон охиныг эрэн сурвалжилж байгаа гэж Фостер тэдэнд туслах зорилготой хэлээд
- Санамсаргүй тохиолдол байх гэж бодож байсан ч бид энэ хэргүүдэд холбоо байгаа эсэхийг шалгах нь зүйтэй гэж шийдсэн юм. Леонигийн талаар бид зөвхөн хавтаст хэрэгт байгааг л мэднэ. Түүний эцэг нь хэн байсан юм бэ? гэж асуулаа.
Стами үл тоомсорлосон маягтай хамраа шуухитнуулан мушийснаа
- Эссекст байдаг эрчүүдийн тал нь ч байж мэднэ. Миний эгчийг ер нь хормой султай хүн байсан гээд л ойлгочиход болно гэлээ.
- Леони, Гэри хоёр эцэг нэгтэй юу? гэж Хадер асуув.
Стами инээдээ барьж дийлэхээ болин хамраа улам
шуухитнуулан хөхөрлөө. Эхнэр нь бас дагаад хөхөрч эхлэв.
- Чи сонсов уу, хонгор минь? гэж Стами хэлснээ толгой сэгсрэн
- Леони, Гэри хоёрыг нэг эцэгтэй юү гэж тэр асууж байна? гэлээ. Тэр хоёр нэг хэсэг инээлдсээр байлаа. Фостер Хадер луу харвал зэвүүцсэн бололтой уруул дээр нь хүйтэн инээмсэглэл тодорсон харагдана. Хэсэг хугацааны дараа Стами тайвширч, Хадерыг хараад гараа өргөн
- Уучлаарай, хонгор минь. Үнэхээр уучлаарай. Миний инээсний учрыг мэдээд чи намайг ойлгох болно. Гэри бол эрлийз хүүхэд, эцэг нь нигер байсан юм гэлээ.
Нигер гэдэг үгийг сонсоод Хадерын бие чангарахыг Фостер мэдэрлээ. Хадер Стамийг хүн доромжилсон хэргээр баривчлахыг завдахаас өмнө Фостер асуудлыг гартаа авахаар шийдэв. Тэр нөгөө эрийн нүд рүү эгцлэн ширтээд
- Ноён Стами, бидний дэргэд хэлж байгаа үгэндээ анхаарвал дээр санагдах юм гэж хэлэв.
- Би хичээе гэж хэлээд Стами лаазтай пивоо авч уусны дараа Хадер луу инээсэн хэвээрээ харав. Хадер биеэ суллаагүй байгааг Фостер мэдээд асуудлаа хурдан дуусгая гэж бодлоо.
- Леони ээжтэйгээ дотно байсан уу?
- Мэдэх юм алга гэж Стами хариулав.
- Ёстой үгүй шүү гэж эхнэр нь хэлээд
- Мартины хэлснээр Жиллиан хар тамхи хэрэглэдэг том асуудалтай байсан. Тэр энэ ертөнцөөс дандаа л тасарчихсан байдаг байсан. Леони үнэндээ хурдан насанд хүрэх хэрэгтэй байсан гэхэд болно. Тэр насандаа тохирмооргүй их ухаан суусан хүүхэд. Дүүгээ өсгөх хэрэгтэй байсан нь ч үүнтэй холбоотой. Дүү нь тэр үед их сахилгагүй хүүхэд байсан. Өөрөөр яах ч байсан юм билээ тэр хөөрхий амьтан. Эцэггүй, эх нь хар тамхичин юм чинь. Леонигийн бүгдийг амжуулах гэж хичээж байгааг нь би хараад бүр гайхдаг байсан. Түүнийг дүүгээ орхиж зугтсанд би ердөө ч уурладаггүй. Эх нь өнгөрсний дараа асрамжийн газар очно
гэдэг ямар байх нь ойлгомжтой шүү дээ гэв.
- Охин ээжийгээ олсон юм уу?
- Бид л тэгж бодсон юм гэж хатагтай Стами хэлээд
- Охин тэр өдрөө алга болсон. Тэр сургуулиасаа ирсэн нь илт цүнх нь гэртээ байсан гэсэн. Эх нь орон дотроо үхчихсэн байсан. Бидний бодлоор Леони нас барсан эхийгээ олж харсны дараа шууд гадагшаа гараад явчихсан байх гэлээ.
Фостер, Хадер хоёр хурдан харц солилцлоо. Тэд адилхан юм боджээ.
- Гэри хаана байсан юм бэ? гэж Хадер асуулаа.
- Зан төрхийн өөрчлөлтийн эмчилгээндээ явсан байсан. Гэри гэртээ ирээд аюулын харанга дэлдсэн. Яг үнэндээ тэр гэртээ ирээд хагас цаг хиртэй зурагт харж сууснаа эхийгээ босгож хоол хийлгэхээр дуудсан гэнэ лээ. Тэгээд эхийгээ сэрэхгүй болохоор хөрш айлын эмэгтэйг авчирч, тэр нь цагдаа руу утасдсан гэсэн.
Фостер босож зогссоноо
- Цаг гаргаж ярилцсан та бүхэнд талархлаа. Та нар бидэнд үнэхээр тус боллоо. Хэрвээ бид Леонигийн талаар сураг гаргавал та нартай холбоо барина гэж хэлэв. Толгой дохих Стамигийн нүд нь гөлийчихсөн харагдав. Түүний уусан пиво эхнийх биш байсан нь ойлгомжтой. Тиймээс л эхнэр нь тэдэнтэй яриаг үргэлжлүүлсэн байжээ.
- Гэри одоо хаана байгаа вэ? гэж Фостер хаалганы дэргэд очсон хойноо асуув.
- Хамгийн сүүлд сонссоноор тэр хотын захиргааны харьяа хүүхэд асрах газарт байгаа гэсэн гэж эмэгтэй хариулснаа
- Охиныг олох ажилд чинь амжилт хүсье гэж нэмж хэлээд дотогшоо эргэж орлоо.
Тэд шаагин орж байгаа бороон дундуур Фостерын машин руу явцгаав. Машинд сууцгаасны дараа Хадер уурласан хэвээрээ байхыг Фостер анзаарлаа.
- Чамд тэр ямар санагдав? Үл бүтэх нөхөр үү эсвэл аюултай этгээд үү? гэж Фостер инээд алдан суулаа.
- Яадаг муу новш вэ. Зарим эмэгтэйчүүд яагаад ийм юмыг нүдээ аниад өнгөрөөдгийг ерөөсөө ойлгохгүй юм гэж Хадер Фостерын асуултанд хариулахаас гадна өөрийн бодлоо давхар хэлэв.
- Чи юу гэж бодож байна?
- Энд адилхан зүйл их байна. Ээж нь үхсэн өдөр охины төрсөн өдөр байсан, бас тэр алга болсон. Охин арван дөрвөн настай байсан. Энэ санамсаргүй тохиолдол байж болно. Хагас сая хүнд байдаг нэг төрлийн ДНК-гийн дээж таарсан гэхээс өөр хэлэх юм одоохондоо бас алга. Энэ Мартин гэдэг нөхөр энэ хэрэгт холбоотой гэж чи бодож байна уу?
- Хэн мэдлээ. Дараа хоёулаа дахиж ирье гэснээ Фостер машинаа асаагаад
- Дахиад өөр юм олдох нь уу, жаахан шиншлээд үзэцгээе. Эхлээд Гэри гэдэг тэр бяцxан амьтныг олох хэрэгтэй гэж хэлэв.

_________________
Sakura


Top
   
PostPosted: Jul.02.17 10:24 am 
Offline
Дархан Гишvvн
Дархан Гишvvн
User avatar

Joined: Jul.30.06 7:33 am
Posts: 200
Location: Holland
9


Хортон Сара Ровли нарын өнгөрсөн амьдралын ул мөрийг зориуд арилгасан мэт байлаа. Наижлын хийсэн оролдлого бүр мухардсан тул жаахан унтаад авбал өөр хэрэгтэй санаа төрөх биз гэж боджээ. Гэвч өнөө өглөө ажилд нь дахиад ямар ч ахиц гарсангүй.
Өнөөдөр Наижл юу хийхээ мэдэхээ байжээ. Өөрт нь хийх ажил их байгаа ч тэр Фостер, Хадер хоёрт туслахыг хүсэж байлаа. Дээр нь нөгөө телевизийн нэвтрүүлэгт оролцмоор байдаг. Тэр энэ долоо хоногийн эхээр Кенсал Грийн дэх оршуулгын газарт байснаас хойш тэднээс сураг сонссонгүй. Тэд авсан бичлэгээ шалгах үедээ өөрийг нь шоолж баахан хөхрөлдсөнийхөө дараа илүү дээр авьяастай хүн олж авсан юм байлгүй. Нэгэнт өөрөө зурагт үзэхээсээ радио сонсох нь илүү дээр гэж үздэг болохоор ямар хамаатай юм гэж Наижл бодлоо. Гэхдээ Наижл зурагтаар гарсныхаа дараа өөрт нь юу тохиолдох бол гэж бодох бүрт сэтгэл нь их хөдөлж байжээ. Түүнийг гудамжинд хүн бүр таних болно гэж бодох сайхан санагдсан юмсан. Сайн уу, Наижл Барнес гээд л. Өрөөнөөсөө цухуйдаггүй тэр эрийг бүх хүн таньдаг болох байсан юм. Тэр компьютероо асааж цахим шуудангаа шалгавал найруулагчаас зурвас ирээгүй байлаа.
Наижл унтлагын хувцас, судалтай гэрийн халат өмссөн хэвээрээ гал тогоо руугаа алхав. Цонхоор тусах өвлийн илч муутай нарны гэрэлд нүд нь гялбалаа. Тэр өглөөгүүр ихэвчлэн шарсан талх иддэг ажээ. Сүүлд авсан хөрөнгөөр зуурч жигнэсэн талхны үлдэгдэл хатчихсан байсан тул Наижл өнөөдөр шинэ талх худалдаж авахаа мартаж болохгүй юм шүү гэж бодох зуур хэрчим талх авч талх шарагчид хийлээ. Дараа нь ус буцалгагчаа залгачихаад гудамжны эсрэг талд харагдах асар том барилгын раамыг харснаа тэд үүнийг хэзээ барьж дуусах юм бол гэж бодов. Хэдийн нэг жил өнгөрч, гадуур нь бүтээсэн бүтээлэг нь салхинд салбарч урагдсан энэ барилгыг харсаар Наижл бүр залхаж гүйцжээ. Тэд одоо юугаа хийгээд байдаг байна аа?
Хярвас үнэртэж бодлыг нь тасаллаа. Наижл эргэж харвал талх шарагчаас өтгөн хар утаа суунаглаж байсанд түлэгдсэн талхаа хурдан гаргаж авав. Тэр хоол хаяхыг үзэн яддаг тул хутга авч талхаа хуссан боловч энэ удаад нэмэргүй болжээ. Наижл толгойгоо тогшсноо би шинэ талх шарагч авах хэрэгтэй юм байна даа гэж бодлоо. Эсвэл шарах шүүгээгээ засуулчихвал талхаа шарж чадна. Сайн чанарын гал тогооны хэрэгсэл авах гэхээр Лондонгийн энэ хавчиг давчуу байранд багтахгүй. Ямартай ч хөдөлмөрлөж олсон мөнгөөрөө авсан талхаа энэ эвдэрхий шарагчаас болж хаях нь хайран юм. Тэр түлэгдсэн хавчуургатай талхаа харснаа энэ уул нь сайхан амттай цагаан талх байсан ш дээ, одоо харин үүнийг ДНК-гийн шинжилгээгээр л батлах байх гэж бодсноо өөрийгөө шоолон инээд алдлаа.
Гэнэт Наижлд нэг санаа төржээ.

Өвөг дээдсийг судалдаг Угсаатны зүйн институт Илeнгийн нэр усгүй гудамжинд байдаг улаан тоосгоор барьсан тодорхой хэлбэр дүрсгүй барилгад байрладаг ажээ. Наижл хамгаалагч болон зочид хүлээн авагчийн үүргийг давхар гүйцэтгэдэг ажилтанд өөрийнхөө ирснийг мэдэгдсэнээс хойш таван минутын дараа битүү хууз сахал болсон, цэнхэр нүдтэй доктор Крис Вэстерберг ирж түүнтэй дотночлон гар барив.
- Чамайг дахин харсандаа баяртай байна, Наижл гэж Өмнөд Ирландын аялгатай доктор халуун дулаанаар мэндэллээ.
- Би ч гэсэн чамтай уулзсандаа баяртай байна, Крис. Ажил төрөл чинь хэр байна даа?
- Гомдоллоод байх юм алга аа. Эндэхийг олоход амархан байв уу? Чи машинаар ирсэн биз дээ гэж Вэстерберг хэллээ.
- Метрогоор ирсэн. Би машин барьдаггүй. Докторын нүүрэн дээр инээмсэглэл тодрон
- Би бүр мартчихсан байна шүү дээ. Зээлийн карт, машины аль нь ч байхгүй залуу. Сүүлчийн цыган. Өөрийн бодол өөртөө зөв. Машин жолоодох хэрэггүй юм чинь хичнээн уусан ч болно. Дандаа хохирол амсаж байдаг хүмүүсээс шал өөр. Миний бодлоор чи их өөрчлөгджээ, Наижл! Наижл инээд алдав. Тэр энэ Ирланд эрийн үргэлж хошигнодог байсныг бараг мартах шахжээ.
- Бидний сүүлчийн уулзалтаас хойш нилээд хугацаа өнгөрсөн байна шүү, тийм ээ?
- Харин тийм ээ гэж Наижл хариулах зуураа жил хагасын өмнө умардад байдаг нэг мужийн одоо нэрийг нь мартсан хотод болсон гэр бүлийн түүхийн тухай залхуу хүргэсэн бага хурал дээр би түүнтэй таарсан юм байна гэж дотроо бодлоо. Тэгэхэд Вэстерберг өөрийн компаниа төлөөлөн оролцож хүмүүст ДНК-тест ба дээжийн талаар хүмүүст сурталчилжээ. Тэд хоёр ч удаа шөнө орой болтол хамт суун ууцгааж, халамцсан тэрбээр гэр бүлийн түүхэнд ДНК-ийн судалгааны гүйцэтгэх үүргийн талаар ярилцаж маргаан өрнүүлсэн билээ. Тэд энэ уулзалтандаа үнэхээр сэтгэл хангалуун үлдэцгээжээ. Вэстерберг бол удам судлал, гэр бүлийн түүх судлалд генетикийн шинжлэх ухаан том нээлт хийнэ гэж үздэг хүмүүсийн нэг ажээ. Харин Наижл бол үл итгэгч нарын нэг. Вэстерберг Наижлыг дагуулан цахилгаан шат руу явлаа. Тэд дээшээ нэг давхар өгсөж, дараа нь уйтгар төрүүлэм урт хонгилд байх нэг жижиг новш дүүргэсэн өрөөнд орж ирцгээв.
- Замбараагүй байгаад уучлаарай. Би энэ өрөөнд нэг хамтрагчтайгаа суудаг юм. Тэр Шотландаас ирсэн, тэрнээс өөр мэдэх юм надад байхгүй. Кофе уух уу? Наижлыг зөвшөөрсөнд Вэстерберг хэсэг алга болсноо уур савссан хоёр аяга барьчихсан орж ирлээ.
- Уучлаарай, надад уусгаж уудаг кофе л байна. Шүүдэг кофе байхгүй гэж Вэстерберг хэлснээ бичгийн ширээ рүүгээ очиж суун Наижл руу найрсгаар инээмсэглэн харав.
- Дайны талбараар чинь сонин юу байна даа?
- Онцын юмгүй гэж хэлэнгээ Наижлын царай нь хувьсxийв. Вэстерберг хэлсэнд нь итгэж чадахгүй байгаа бололтой
- Чи надаар тоглоод байгаа юм уу? Чиний талаар олон сонинд бичсэн байсныг би харсан. Чи чинь цагдаагийнханд нэг цуврал алуурчинг барихад тусалсан байна лээ гэж хэлээд исгэрлээ.
- Үгүй яахав, гэхдээ энэ чинь ганц удаа л болсон явдал шүү дээ.
- Чи өөрийгөө дэндүү доош нь дараад байна, Наижл. Энэ зөвхөн ганц удаа тохиолдсон гэнэ шүү. Энэ бол маш их үнэ цэнэтэй зүйл.
- Чиний зөв гэж Наижл хэлээд хийдэг ажил нь олны анхаарлыг илүү татдаг болсныг саналаа. Тэгснээ
- Сонсооч, чамайг нэг алуурчин олж барихад тусалж магадгүй гэж би бодлоо гэж Вэстербергт хэлэв. Вэстербергийн нүд нь томорч
- Ээ ...есүс минь, Энэ чинь одоо юу болж байна? Чи одоо
Таксины жолооч дээр гардаг гудамжийг арчиж өгдөг залуу шиг байх чинь гэлээ.
- Цагдаагийнхан намайг дахиад тус болооч гэж гуйсан гэж Наижл түүнд тайлбарлахдаа аль болох даруухан загнахыг хичээв.
- Хэн алагдсан юм бэ?
- Харамсалтай нь энэ нууц байх ёстой. Би цагдаагийнхантай зөвлөлдсөний эцэст мөрдлөгт хэрэгтэй судалгаа хийхийн тулд чамтай ярилцаж байгаа юм гэж Наижл хэллээ.
- Энэ ойлгомжтой. Яг юу мэдэх хэрэгтэй байгаа юм бэ?
- Чамайг надад жаахан цаг гаргана гэж би найдаж байна. Эцсийн эцэст би бол дамжуулах л үүрэгтэй хүн. Цагдаагийнханд хүн амины хэрэг гарсан газраас олдсон үсний митохондрын ДНК байгаа. Тэр нь эрэгтэй хүнийх, харин хохирогч эмэгтэй хүн. Энэ хоёрын мтДНК нь адилхан юм байна. Шинжээчдийн үзэж байгаагаар хохирогч, үсний эзэн хоёр нэг эмэгтэйн удмын хүмүүс гэнэ.
- Ийм юмыг бид чиний төлөө шинжилж өгч чадна.
- Баярлалаа. Би ийм шалтгаанаар энд ирээгүй. Мөрдлөгийн ажил мухардчихаад байгаа. Тэдэнд одоохондоо ганцxан энэ үс, мтДНК-ийн дээжийн хариу, эмэгтэй талын удмын хүмүүсийн нэрс л тодорхой байгаа. Цагдаагийнхан надад хохирогчийн удмын модыг судлах, мөн адил мтДНК-тай энэ удмын амьд хүмүүсийг олох даалгавар өгсөн. Вэстерберг Наижл руу тонгойн царайгаа төв болгон
- Наижл, одоо чиний яриад байгаа тэр эмэгтэй талын элэнц хуланц хэдэн мянган жилийн өмнө амьдарч байсан байж ч магадгүй гэдгийг ойлгож байна уу? Энэ ДНК чинь нэг удмын тав зургаан үеэр хязгаарлагдахгүй. Энэ чинь бүх хүн амын тав зургаан хувьд ч байж болно шүү дээ. Наижл зөвшөөрөн толгой дохисноо
- Тийм учраас л чиний хэрэг болоод байна. Чи өөрийнхөө олсон аргаар энэ эмэгтэй удмын хэлхээ холбоо хохирогчийн удмын аль үед холбогдсоныг илрүүлж чадах уу? гэж асуув.
Вэстберг толгойгоо сэгсрэн
- Үгүй гэлээ.
- Чөтгөр аваг. Наижл би энд цаг дэмий үрж байна гэж бодов.
- Хэрэв...
- Хэрвээ юу гэж? Вэстберг арагшаа налж суугаад
- Чамд үснээс гаргаж авсан ДНК-типийн хариу байгаа юу? гэж асуулаа. Наижл бүх чадлаараа чармайлт гаргасны үр дүнд Хадераар Фостерыг ятгуулан, эцэст нь цахим шуудангаар ДНК-ийн хариу гэгдэх дараахь хэдэн тоон цифрийг хүлээж авсан ажээ.

16111 16290 16319
Хоёр дахь хувьсах хэлбэр 64 146 153

Тэр хариуг хуулж авсан цаасаа гаргаж Вэстбергт өглөө. Эрдэмтэн цаасыг хэсэг ажиглан харж сууснаа ширээн дээр тавив. Тэгээд тэр хууз сахлаа илэнгээ
- Чи азтай байж магадгүй юм шиг байна гэж хэлэв.
- Юу гэсэн үг вэ?
- Энэ ДНК-гийн типэд хамаардаг бүлэг ховор байдаг юм. Өөрөөр хэлбэл ийм ДНК-тай хүмүүс цөөхөн гэсэн үг.
- Хичнээн?
- Би үүнийг мэдэхгүй. Чамайг азтай гэсэн нь үүнээс болсон юм биш. Юу ч гэсэн эхлээд хараадахъя. Вэстберг компьютертоо хариуг оруулж анхааралтай харж сууснаа толгой дохилоо.
- Энэ ДНК байдаг хүмүүсийн элэнц нь Хойд Америкийн уугуул, индиан эмэгтэйгийн удмаас гаралтай юм байна.
- Үүнийг чи энэ цаасны тасархай дээрээс харж чадлаа гэж үү?
- Цаасан дээр байгаа мтДНК-ийн хаплотипийг бусад хаплогрупптэй харьцуулж, био газарзүйгээр өвөг дээдсийг нь тодорхойлж гаргасан юм. Вэстберг хөрсөн кофегоо уулаа. Наижл кофены аяган дээрх гадил жимсний зургийн доор МИНИЙ ДНК-ГИЙН ХАГАС ӨӨР НЭГ ГАДИЛЫНХТАЙ АДИЛХАН гэж бичснийг олж харав. Тэр энэ үнэн болов уу гэж өөрөөсөө асууснаа гэртээ хариад интернет дээр заавал хайж үзнэ гэж бодлоо.
- Хүний мтДНК, түүний хувирсан мутацыг судалснаар түүний элэнц хуланц хаанаас гаралтайг бид тодорхойлж чадна. Энэ ДНК индиан элэнц хуланцаас гаралтай хүмүүст байдгийг бид мэдэж байгаа болохоор үсний эзний өвөг дээдэс нь Хойд Америкийнх байх боломжтой. Надад хэд хэдэн мэдээллийн сан шүүж үзэхэд хоёр хоног шаардлагатай, дараа нь би чамд энэ эмэгтэй удмын өвөг дээдэс аль овог аймагт хамаардгийг хэлж өгч магадгүй.
Наижл босож зогсоод
- Чи үнэхээр хохирогчийн элэнц хуланц Широкэ, Сиуш эсвэл Апачигаас гаралтай гэдгийг тодруулж чадах уу? гэж гайхан асуулаа. Вэстберг инээд алдснаа
- Үгүй, яг нарийн тодорхой биш. Ихэнх хаплотип олон овог аймагт адилхан байдаг, эсвэл хэдхэн ураг төрлийн холбоотой овог аймгаар хязгаарлагдсан байдаг. Үүнийг бид тодорхойлж чадна гэж хэлээд бишрэн гайхсан хэвээр зогсох Наижл руу харав.
- Би чамд генетикийн удам судлал ирээдүйтэй шинжлэх ухаан гэж хэлсэн биз дээ гэж эрдэмтэн хэллээ. Хэдийгээр Наижл энэ бүхнийг биширч байсан боловч индианчууд ямар ч архивын материал хадгалдаггүй байсныг мэдэх билээ. Одоохондоо судалгаанд ахиц гарсангүй. Хэрэв...
Кэти Дрэйк индиан хүнтэй огт адилгүй харагдаж байсан. Хэдэн зуун жилийн өмнө Америкт анхны шилжин суурьшигчидтай очсон Дрэйкийн удмынхны цусан төрөл тэр нууцлаг эмэгтэйн цустай холилдсон гэж үзэж болох юм. Гэхдээ энд бас өөр тодорхойлолт ч байж болно.
- Тэр индиан эмэгтэйтэй энэ цусан төрөл хэзээ холилдсоныг чи тодорхойлж чадах уу? Вэстберг босоо ширүүн үсээ арагш нь илээд
- Чи үүнийг мэдэж яах гэсэн юм бэ? гэж хөмсгөө зангидан асуув.
- Би сайн хэлж мэдэхгүй байна. Би зөвхөн мөрдлөгийн ажилтай холбоотой хохирогчийн эмэгтэй талын удмынхныг судалж олохыг оролдсон юм. Гэтэл би архивт цааш ...
- Би мэдсэн юм! гэж Вэстберг ширээгээ чанга алгадан хэллээ. Тэгээд тэр
- Би мэдсэн юм аа. Чамд би хэрэгтэй. Чиний ажил мухардчихсан. Тэгээд чамд тусламж хэрэгтэй болжээ. Тэр нэг залхуутай бага хурлын үед бааранд байхдаа чи надад юу гэж байлаа? гэж хэлээд шанаагаа тулан сууснаа
- Хүлээж бай даа, одоо саналаа. Генетикийн удам судлал бол өчүүхэн юм. Маш их мөнгө олж болох ч энэ бол нэг муу өчүүхэн юмнаас цаашгүй гээд байсан биз дээ. Вэстбергийн нүд нь гялалзан хөөрч баярласандаа ширээгээ дахин нэг чанга алгадахад Наижл үнэхээр цочив.
- Би бүгдийг нэг дүгнэж үзье, Наижл. Намайг тэр индиан ДНК хэзээ энэ удамтай холилдсоныг олж өгөхийг чи хүсэж байгаа юм байна. Дараа нь чи архивт энэ удмын ул мөрийг олохоор дахин судалж үзэх гэсэн юм уу?
- Товчхондоо бол тийм, энэ их тус болно.
- Энэ боломжгүй.
- Юу? Үнэхээр боломжгүй гэж үү?
- Багаар хэлэхэд энэ боломжгүй болжээ.
- Урьд нь чи үүнийг хэрэглэж болно гээд байсан биз дээ.
- Магадгүй. Би иймэрхүү мэдээллийг судалж гаргах одоохондоо нийтийн дунд хэрэглээгүй байгаа нэг аргыг нээсэн. Энэ бол тооны ухаантай холбоотой юм. Энэ индиан эмэгтэй хэзээ удмын модонд холилдон орж ирснийг мэдэхийн тулд хичнээн индиан ген байгааг тодорхойлох хэрэгтэй. Найм дахь ген индианых байвал өвөөгийн өвөө нь индиан, арван зургаа дахь ген индиан гэвэл өвөөгийн элэнц өвөө индиан байсан гэсэн үг.
- Хүнд хичнээн индиан ген байгааг чи яаж тодорхойлох вэ?
- Тив, эх газруудын хүмүүст олонтаа тохиолддог ДНК-ийн өөрчлөлтийг судална. Жишээлбэл: Африкчууд, Дорнод Азийнхан, Европчууд, эсвэл Хойд Америкийн индианууд гэх мэт. Бүхэл бүтэн тивд ДНК-ийн хэдэн зуун өөрчлөлтийг харж болдог ч Хойд Америкийн индианууд гэх мэт зарим онцлог бүлгийн ДНК байнга өндөр давтамжтай өөрчлөгдсөн байдаг. Энэ үзүүлэлтээр өвөг дээдсүүдийг тодорхойлоход ашиглана. Шүүх эмнэлгийн лабораторт зөвхөн шинж тэмдгийг тодорхойлохын тулд хэдэн зуун үзүүлэлтийг хэрэглэдэг. Бид энэ хэдэн зуун үзүүлэлтийг генийн түвшинд задалж ямар овог аймаг эсвэл үндэс угсаагаас гаралтайг олохын тулд компьютерын программ ашиглаж тодорхой нэг генийн өөрчлөлт аль түвшинд хичнээн удаа илэрч байгааг гаргаж ирнэ. Дараа нь Европ, Африк эсвэл Хойд Америкийн элэнц хуланцын ген хичнээн хувь эзэлж байгааг тооцоолно. Дээжид индианы ДНК хичнээн хувь байгааг тодорхойлж гаргаснаар удмын аль үед энэ ген орж ирснийг тодорхойлж болно.
- Энэ шинжилгээний хариуг чи ашиглаж чадах уу?
- Үгүй?
- Өө. Вэстберг Наижлын өгсөн бичсэн цаасыг авч ширээн дээр болгоомжтой дэлгэн тавилаа.
- Надад шинжилгээ хийх дээж алга, ганцxан энэ цаас. Хэрвээ надад ДНК-ийн материал байсан бол энэ шинжилгээг хийж чадна.
- Цагдаагийнхан тэр үсийг өгнө гэдэгт би эргэлзэж байна.
- Надад үсний хэрэг байхгүй. Хохирогч эмэгтэй, үсний эзэн хоёр нэг эмэгтэйн удмынх гэсэн биз дээ.
- Тийм ээ гэж Наижл инээмсэглэсэн хэвээр эргэлзэнгүй хэлэв.
- Тэгвэл тэр эмэгтэйн ДНК-ийн шинжилгээгээр иниан эмэгтэйн мтДНК хэзээ энэ удмынханд холилдон орж ирснийг тодорхойлж болно. Харин чи ганцxан тэр цогцосноос дээж авах хэрэгтэй.

_________________
Sakura


Top
   
PostPosted: Jul.02.17 10:25 am 
Offline
Дархан Гишvvн
Дархан Гишvvн
User avatar

Joined: Jul.30.06 7:33 am
Posts: 200
Location: Holland
10


Гэри Стами өөртөө итгэлтэй харагдахыг хичээн элгээ тэвэрч биеэ тоосон маягтай сууна. Үзэн ядалтаар дүүрэн харцыг нь эс тооцвол хүү кофены өнгөт арьстай, богиносгож тайрсан, долгионтсон хар үстэй тэнгэрийн элч шиг харагдах ажээ. Энэ өхөөрдөм хөөрхөн харагдах арван нэгэн настай хөвгүүний дотор хэдийн шийтгүүлж амжсан цэвдэг сэтгэлтэй нэгэн нуугдаж байлаа. Найман настайгаасаа эхлээд дөчин таван хэрэг үйлдсэн гэдгийг Фостер уншаад нүдэнд нь нулимс цийлэгнэв. Ихэнх нь хулгай, ялангуяа орон байрны хулгай байлаа. Нэг удаа машин хулгайлаад арван метрийн цаана байсан хана мөргөжээ. Фостер түүний сүүлчийн хэргийн тухай уншаад тайвширч тэр одоо ч хүүхдээрээ байгаа юм байна гэж бодлоо. Хүүг байнга шилжүүлэн суулгаж байсан учраас тэр хэргүүдээ Эссексийн олон янзын газар үйлдэж байжээ. Асрагч эцэг эх, асрамжийн газруудын аль нэгэнд ирснийх нь дараа хэдхэн хоноод заавал нэг хэрэг гардаг учир түүнийг үг дуугүй шуудхан зайлуулчихдаг байжээ. Түүний үзэгдсэн газар гарсан хэргийн үзүүлэлт шууд өсдөг ажээ. Гэри цагдаад баригдаж шүүгчийн өмнө очиж байсан бөгөөд дараа нь илүү олон асуудал тарихаар газар хуваарилагддаг байна. Яг одоо түүний амьдарч байгаа газар нь Ромфордын хүүхдийн асрамжийн газар ажээ. Тэнд байх долоо хоногийн хугацаанд тэрбээр нэг ч удаа цагдаад баригдаагүй байгаа нь үнэхээр ховор тохиолдол байв.
Нийтийн өрөөнд Фостер, Хадер хоёрын өмнө Гэри хүмүүжүүлэгч эмэгтэйн хамт буйдан дээр зэрэгцэн сууж байлаа. Майхан шиг том даашинз өмссөн тэр бүдүүн эмэгтэй үе үе хүү рүү санаа тавьсан байртай харах ажээ. Буланд өнгө нь урагдсан билльярдны ширээ, зурагт, хэдэн DVD-ний хоосон хайрцаг харагдана. Өрөөний голд тавьсан ширээн дээр хэдэн хөлөгт тоглоом байсан бөгөөд дотор нь монопол хэмээх тоглоом харагдана. Гэриг тэр тоглоомоор тоглож байна гэж төсөөлсөн Фостер дотроо инээж суулаа. Хүү нас нь хүрээгүй тул шоронд суухаас чөлөөлөгдсөндөө баярлах ёстой. Удахгүй тэр өсвөр насныхны хорин цагдах газар сууж ч болох юм. Тэр үед Гэри гэмт хэргийн ертөнцөд эзэмших боловсролоо бүрэн олж авах биз. Гэриг буйданд улам шигдэж суухад хүмүүжүүлэгч эмэгтэй хажуунаас нь нударч харагдана. Хүү зурагтны хоосон дэлгэц рүү ширтэж байснаа дараа нь тэдэн рүү юу хэлэхийг нь үл тоох маягтай омог бардам харав. Хадер эхлээд хүүтэй мэндлэхэд тэрбээр цонх руу харан алгаа хавсарч чимээ гаргаснаа улам шигдэн суулаа. Тэр удахгүй бүр хэвтээд өгөх нь ээ. Сэсам гудамжныхантай харьцдаг шиг харьцаа түүнд тохирохгүй юм байна гэж Фостер бодов. Одоо түүнтэй эелдэг байж ханалаа. Тэр бол жирийн хүүхэд биш, нэг бяцxан араатан. Фостер Гэригийн хүмүүжил, зан төрхийг огт сонирхоогүй. Хүүхэд төрүүлчихээд харх шиг өсгөдөг хүмүүсийн бурууг түүнд тохох аргагүй ч цаашид яаж амьдрах вэ гэдэг дээр хүү өөрөө шийдвэр гаргах ёстой. Фостер
- Гэри, бид энд чиний эгчийн асуудлаар ирсэн гэлээ.
Хүүгийн нүдэнд оч манасxийх шиг болсноо тэр дороо унтрав. Тэр толгойгоо алгуурхан эргүүлж Фостерыг нэг харснаа дахиад цонх руу ширтээд суучихлаа.
- Леонид юу тохиолдсоныг чи сонирхохгүй байгаа юм уу, Гэри?
Өрөөнд хэсэг нам гүм болов. Гэригийн нүд үзэн ядалтаар дүүрэн харагдана. Хүү эцэст нь ам нээж хэдийгээр нас бага ч насанд хүрсэн хүн шиг хоолойгоо шахан
- Үгүй гэж хариулаад дахиад цонх руу харчихав.
- Тэр амьд эсвэл үхсэн байх нь чамд хамаагүй юм биз дээ?
Энэ удаад тэр хурдан хариуллаа.
- Тэр заваан новшийн янхан намайг хог шаар шиг хаясан. Нүүр нь чавга шиг улайсан хүмүүжүүлэгч гараа хүүгийн гар дээр тавиад
- Гэри, би чамайг... гэтэл
- Наад бохир савраа ав, муу бүдүүн гахай гэж хашгираад
тэр гараа савчин эмэгтэйн гарыг өөрөөсөө холдуулав. Эмэгтэй ухарч суугаад байдлыг хар даа гэсэн шиг гараа дэлгээд Фостер луу харлаа. Гэригийн нүд гялалзаж, буйданд улам шигдэн суув.
- Биднийг түр орхихгүй юу? гэж Фостер эмэгтэйгээс хүслээ.
- Би ингэж болохгүй ... хэмээн эмэгтэйг эргэлзэхэд Фостер
- Тавхан минут. Түүнд юу ч тохиолдохгүй гэж хэлэв. Гэри өөр лүү харахыг мэдсэн ч анзаараагүй царайлав.
Хүмүүжүүлэгч толгой дохиод боссоноо
- Би конторт байж байя гэж хэлээд гарлаа. Хэдийгээр энэ нь дүрэм журамд нийцэхгүй ч хүмүүжүүлэгч Гэригийн дэргэдээс холдохдоо харин ч баяртай байгаа бололтой. Фостер суудлаасаа өндийн билльярдны ширээ рүү очвол хүмүүжигч нарыг зодооны зэвсэг болгон ашиглахаас сэргийлж хурааж авсан бололтой тэнд нэг ч бөмбөг байсангүй.
- Надад нэг асуудал тулгараад байна, Гэри гэж хэлээд Фостер хүү рүү эргэж харлаа. Хүү харцаа буруулчихав. Тэр ойлгочихжээ гэж Фостер бодох зуур гараа халаасандаа хийлээ.
- Энэ ямар асуудал болохыг чи мэдэж байна уу? Ямар ч хариу алга.
- Үгүй бололтой. Тэгэхээр би үүнийг чамд хэлж өгөх нь зүйтэй. Би бол хүн амины хэргийг мөрдөн шалгах газрын мөрдөгч. Хүн алсан өөдгүй хүмүүсийг би мөрдөж олдог юм. Би DVD, Playstation тоглоомоор тоглож байдаг хүүхдүүдтэй цаг нөхцөөж сураагүй. Гэхдээ би алагдсан хүмүүсийн төлөө бүхнийг хийдэг. Мөн аав, ээж, ах эгчээ тэр новшид алуулж цаашид хэрхэн амьдрахаа мэдэхгүй шаналж байгаа ар гэр, төрөл төрөгсдийн төлөө би юм хийхийг хүсдэг. Хүмүүс энэ хар дарсан зүүд шиг аймшигтай эвлэрэх хэрэгтэй болдог ч тэр өөдгүй новшийг баригдаж шийтгүүлсэн гэдгийг мэдэх эрхтэй. Мэдээж энэ хангалтгүй ч бүх юмны эхлэл болдог.
- Энэ чинь миний эгчтэй ямар хамаатай юм бэ? гэж Гэри Өмнөд Лондонгийн аялгаар асуув.
- Би хамтрагчтайгаа хамт нэг хэргийн учрыг олох гэж ажиллаж байна, Гэри. Хүү учрыг ойлгоогүй бололтой харагдана.
- Би нэг хүн амины хэрэг мөрдөж байгаа, ойлгож байна уу? Гэвч энд ганцxан аллага байгаа юм биш, бас хүн хулгайлсан. Чамаас нэг их эгч биш хүүхэд хулгайлагдсан. Хэрвээ бидэнд чи мэддэг зүйлээ хэлвэл тэр гэмт хэрэгтнийг олоход тусалж болох юм.
- Юу гэж байгаа юм бэ? Миний мэдэх юм гэнэ ээ? Гэригийн уур дүрсxийснээ тэр дороо намдчихав.
- Леонигийн тухай.
- Би юу ч мэдэхгүй гэж тэр ууртай хэллээ.
- Гэри, чи намайг гүйцэд сонсохгүй байна. Миний юу мэдэхийг хүсээд байгааг чи мэдэхгүй байна. Хэрэв чи миний асуултанд хариулвал тэр чинь надад тус болж магадгүй. Хэн мэдлээ. Эхлээд бид үүнийг оролдоод үзье. Дараа нь биднийг явахаар чи юу дуртайгаа хийж болно.
- Би цагдаа нарт туслахгүй.
- Ойлгомжтой. Би чиний хийсэн гэмт хэргүүдийг үзсэн.
Гэри нүүрээ даран толгойгоо сэгсэрч, тэдэнтэй ярихыг хүсэхгүй байгаагаа харуулав. Фостер Хадер луу хараад дараа нь цонх руу очиж хогийн ургамал завсраар нь ургасан цементэн талбайг харж зогсов.
- Гэри гэж Хадер дуудахыг Фостер сонслоо. Түүний дуу их эелдэг сонсогдоно.
- Хулгайлагдсан охин арван дөрвөн настай, яг Леони шиг. Цагдаагийнхныг үзэн яддаг, бас бидэнд туслахыг хүсэхгүй байгааг чинь би мэдэж байна. Гэхдээ энэ бол тэр охинтой холбоотой юм, бидэнтэй биш. Гэри суудал дээрээ займчин чимээ гаргахыг Фостер сонсов.
- Одоо тэр алга болсон охинд аймшигтай юм тохиолдож болзошгүй болоод байна. Үнэхээр аймшигтай зүйл. Хэрвээ бид түүнийг олж чадвал үүнээс сэргийлж чадна. Бидэнд туслаач дээ.
Фостер цонхоор ширтсэн хэвээр зогсоно. Хашааны ёроолд
зүлэг ургасан талбай дээр шарсан төмсний уут, ундааны савнууд хөглөрнө. Цаана нь машины зогсоол, хэдэн хаалттай дэлгүүр харагдах ажээ. Хүүхдийн асрамжийн газрын урд талбайд сэтгэл сэргээчихээр юм юу ч харагдсангүй.
- За, баярлалаа гэж Хадерын хэлэх сонсогдов. Хүү толгой дохисон бололтой тул Фостер эргэж харлаа.
- Эгч чинь зугтаж алга болохын өмнө магадгүй гэрт чинь эсвэл ойр хавьд чинь ямар нэг этгээд сонин юм болсон эсэхийг чи санаж байна уу? Гэри хөдлөхгүй суусан хэвээр боловч нүднийх нь харц зөөлөрсөн байгааг Фостер ажиглалаа. Хүү хэсэг бодолхийлснээ
- Санахгүй байна гэж хариуллаа.
- Леони тэр үед ууртай байсан уу? Тэр ээжтэй чинь муудалцаж байсан уу? Гэри нусаа татснаа
- Тэд дандаа муудалцдаг байсан. Леони ээжийг үзэн яддаг байсан. Эгч түүнийг байхгүй байвал бидэнд илүү дээр, надад илүү санаа тавьж чадна гэдэг байсан. Хүүгийн нүдэнд нулимс хурсан харагдана. Тэр уйлахгүй, нулимсаа тэвчин ширгээхийг хичээж байгаа нь Фостерт харагдаж байв.
- Эгч чинь тэгж хэлсэн юм уу? Хүү толгой дохиж, уруулаа хазан нулимсаа гарныхаа араар хурдан шудран арчлаа.
- Чамд хэцүү байгааг би ойлгож байна, Гэри. Гэхдээ энэ бидэнд тус болно. Эгч чинь зугтаж алга болохоосоо өмнө чамд ямар нэг юм хэлж байсан уу? Хүү дахиад толгой сэгсэрлээ.
- Ээж чинь? Тэр өнгөрөхөөсөө өмнө хэвийн байдгаасаа өөр байсан уу?
- Үгүй. Би түүнийг дандаа хардаггүй байсан гэж хүү бувтналаа. Есүс минь гэж Фостер бодлоо.
- Леони чамд санаа тавьдаг байсан уу? Хүү толгой дохиод
- Гэхдээ тэр бид нэг гэр бүл биш гэсэн.
- Леони чамд тэгж хэлсэн юм уу? Тэр толгой дохисноо
- Тэр хүн эгчид тэгж хэлсэн гэсэн.
- Ямар эрэгтэй?
- Манайд ирсэн нэг эрэгтэй хүн. Хадер Фостер луу хальт харлаа.
- Ямар эрэгтэй хүн юм бэ, Гэри? Ээжийн чинь найз залуу юм уу?
- Үгүй. Тэр эрэгтэйг ирэхэд ээж гэртээ байдаггүй байсан.
- Леонигийн найз юм уу? Гэри толгой сэгсэрч
- Тэр эгчийн найз биш. Гэхдээ эгч түүнийг их сайн хүн гэж бодсон. Эгч түүнийг үнэн юм хэлсэн гэсэн.
- Юуны тухай үнэн хэлсэн гэж?
- Сайн мэдэхгүй байна.
- Тэр эрэгтэй юуны тухай ярьсан юм бэ? гэж Фостер дахин ам нээн асуулаа. Гэри түүнийг дайсагнасан харцаар ширтсэнээ эргэж Хадер луу хараад
- Би чамтай бол ярина, харин түүнтэй биш гэж дургүйцэн хэлэв.
- За тэгье. Тэр эрэгтэй Леонид юуны тухай ярьсан юм бол? Эгч чинь чамд энэ талаар ярьсан уу? Гэри мөрөө хавчаад
- Тэр эрэгтэй биднийг нэг гэр бүл биш гэсэн, бас Есүсийн тухай ярьсан гэж эгч хэлсэн.
- Чамд өөр санаж байгаа юм байна уу? Гэри жаахан бодсоноо
- Тэр бас Есүсийг бидэнд хайртай гэсэн гэж Леони хэлсэн. Бас өөр хүмүүс бидэнд хайртай гэсэн. Тэр бас эгчид манай гэр бүлийг үүрд хамт байж аз жаргалтай болно гэсэн байна лээ.
- Өөр юу гэж хэлсэн бол?
- Өөр юм хэлээгүй. Хүүгийн царай төв болсноо
- Тэр бас эгчид ном өгсөн байсан гэлээ.
- Юуны тухай ном байсныг чи мэдэх үү?
- Бүү мэд.
- Библ байсан уу?
- Бүү мэд. Дотроо зурагтай ном байсан. Гэхдээ зурагт ном биш. Хуучин зурагнууд байсан.
- Юуны тухай зураг байсан юм бэ? Чи санаж байна уу? Хүү духаа атируулж бодол боллоо.
- Жов гэдэг хүүгийн тухай байсан. Тэр хүү аль эрт амьдарч байсан, тэгээд нэг нууц баялаг олсон.
- Юун баялаг юм бол?
- Би санахгүй байна, Номнууд ч бил үү, нэг тиймэрхүү юм.
- Номнууд аа?
- Тийм ээ, тийм байсан шиг санагдаж байна. Эгч надад нэг хэсгийг нь уншиж өгсөн. Их уйтгартай ном байсан гэж хэлээд хүү санаа алдлаа.
- Тэр хүн танайд байнга ирдэг байсан уу?
- Мэдэхгүй. Ихэвчлэн намайг гадаа тоглож байхад ирдэг байсан.
- Тэгвэл нэгээс олон удаа юм уу?
- Тийм гэж бодож байна. Намайг нэг удаа гэртээ ирэхэд тэр гарч явж таарсан.
- Тэр ямар харагдаж байсан? Хүү Фостер луу хараад
- Тэр энэ хүнтэй адилхан гэлээ.
- Өө, том бас царай муутай гэж Хадер тэр дор нь хэлээд хүү рүү нүд ирмэлээ. Гэри Хадерын хэлсэн үгэнд баясаж хамраа шуухитнуулан инээсэнд хамраас нь нусан бөмбөлөг гарч ирэв.
- Инээдтэй байна хэмээн Фостер тоглоомыг ойлгосноо мэдэгдэхийг хичээв.
- Тэр үнэхээр мөрдөгч Фостертой адилхан байсан юм уу?
- Тэр илүү том биетэй. Түүнд бас ийм юм байсан гээд Фостерын хүзүү рүү заалаа.
- Хүзүүний зангиа юу? Гэри толгой дохив.
- Тэр үстэй юү?
- Хар үстэй.
- Хэрвээ бид нэг хүнээр тэр хүнийг зуруулна гэвэл чи
тусалж чадах уу? Хүү толгой дохиод
- Тэр миний толгойг зөөлөн алгадаад сайн уу гэж хэлсэн. Дараа нь тэр машиндаа суугаад явсан.
- Ямар машин байсан бэ?
- Хөх өнгөтэй хуучин загварын Форд Мондео.
Энэ хүү машины талаар сайн мэддэг юм байна гэж Фостер бодлоо. Тэр өөрөө яг энэ хүү шиг байхдаа машинд нугасгүй дуртай байжээ. Тэр хичээлийнхээ хуваарийг цээжилж чаддаггүй байсан мөртлөө Остэн Аллегрогийн хамгийн эцсийн хурд хэд вэ гэдгийг сайн мэддэг байсан. Хадер Фостер луу харвал эхийнх нь тухай асуу гэж дохио өглөө.
- Ээж чинь нас бардаг өдөр юу болсон юм бэ, Гэри? Хүү духаа атирууллаа. Тэр тайван бус болж гараа хооронд нь үрчин эргэн тойрноо сандчин харав. Тэгснээ тэр толгойгоо сэгсчин
- Үгүй гэж хэллээ.
- Үгүй? Чи энэ тухай ярихыг хүсэхгүй байна уу?
- Би үүнийг мэдэхгүй гэж хүү хариуллаа. Хүү одоо гараа хооронд нь үрж маажин, толгойгоо хүчтэй сэгсчив. Хүүгийн нүүрнийй төрх өөрчлөгдөж дайсагнасан шинжтэй боллоо. Тэр одоо Хадер луу заналхийлсэн нүдээр харж байлаа.
- Би тэр чөтгөрийн юмыг чинь мэдэхгүй. Ойлгосон уу? Хадер хүүгийн энэ гэнэтийн дэлбэрэлтэнд цочихыг Фостер ажив.
- Санаа зовох хэрэггүй, тайвширч үз гэж Хадер эелдэгхэн хэллээ.
- Би тэр чөтгөрийн юмыг чинь мэдэхгүй гэж хүү амандаа бувтнаж байснаа хоёр хөл нь тогонд цохиулсан мэт чичрэн салганаж эхлэв.
Хадер хэсэг дуугаа хураан Гэригийн уур намдахыг хүлээлээ. Фостер хамтрагч руугаа харан одоо явах цаг боллоо гэж дохиогоор мэдэгдэв. Тэдэнд Жиллиан Стамиг героинд хордож нас барсан гэсэн задлан шинжилгээний тодорхойлолт байжээ. Тэр тунгаа хэтрүүлсэн байж болзошгүй гэсэн байв. Гэвч мансууруулах бодисны чанар Фостерын эргэлзээг төрүүлсэн билээ. Героин сайн чанарынх байжээ. Зөвхөн тэтгэмжээр амьдардаг, ганц бие мансуурах донтой эмэгтэй тааралдсан героиноо л хэрэглэнэ. Түүнийг чандарласан болохоор одоо дахиж шинжлэх аргагүй болжээ. Магадгүй тэд дараа Гэритэй дахиж сэтгэл зүйчтэй хамт ярилцаж болох юм.
- Леони үхээгүй гэж Гэри гэнэт хэллээ.
- Чи үүнийг яаж мэдэж байгаа юм бэ? гэж Хадер тайван эелдгээр асуув. Хүү шал руу ширтэн сууж байснаа
- Би тэгж бодож байна гэж бувтнаад түүн рүү харав. Нүдэнд нь нулимс цийлэгнэсэн хүүгийн царай нь их ууртай харагдана. Зүгээр ч нэг уур биш, бүх юмыг үзэн ядсан уур хилэн байлаа.
- Тэр миний төлөө санаа тавина гэж амалсан. Тэр намайг эндээс ирж авна гэж хэлэх хүүгийн хоолой чичирхийлж байв. Тэр сул задгай урсаж эхэлсэн нус нулимсаа ханцуйгаараа арчлаа.
Сэтгэл нь хөндүүрлэсэн Хадер толгой дохив. Тэр Фостерын нэгэн адил хувь тавилан ийм хатуу хэрцгий байдгийг урьд нь сайтар тунгаан бодож байсангүй. Гэри шиг ийм хувь тавилангаар төрсөн хүүхдүүд үнсэнд хаясан шалз шиг бусдын хайр энхрийллийг амсдаггүй ажээ. Хэн ч тэднийг хайхарсангүй. Энэ хүү одоохондоо тэнүүчлэн, бусдад хэрэг төвөг учруулан цагдаагийнханд дарамт болж байгаа ч, удахгүй жинхэнэ гэмт хэргийн ертөнцөд алхан орох нь дамжиггүй.
- Гэри гэж Фостер хүүг дуудаад түүний ууртай харцыг үл тоон
- Хэрвээ чи эгчийгээ эргэн ирж бүх юм сайн сайхан болно гэж боддог юм бол яагаад хулгай хийдэг юм бэ? Яагаад чи бүгдийг хүндрүүлэхгүй хэвийн байж болдоггүй юм бэ? гэснээ гараа халаасандаа лавхан хийгээд
- Намайг сонс. Чамайг сонсохыг хүсэхгүй байгааг чинь би мэдэж байна. Учир нь чи хэдэн зуун удаа үүнийг сонссон. Чиний хийсэн хэргүүдийг хараад байхад чи тэндээс ямар ч сургамж аваагүй байсан. Над шиг хүмүүсийг үзэн яддагийг чинь би мэдэж байна. Гэхдээ чи шоронд ороход бэлэн байгаа шүү. Тэгвэл Леони чамайг тэндээс яаж авах юм бэ? гэж асуулаа.
Гэри Фостерыг гөлрөн харж сууснаа
- Чөтгөр лүүгээ тонил гэж хэлчихээд доошоо харчихав.
Фостер мөрөө хавчсанаа би чадах чинээгээрээ л оролдлоо гэж бодлоо. Энэ хүүг юу ч аврахаасаа өнгөрчээ.

_________________
Sakura


Top
   
PostPosted: Jul.02.17 10:27 am 
Offline
Дархан Гишvvн
Дархан Гишvvн
User avatar

Joined: Jul.30.06 7:33 am
Posts: 200
Location: Holland
11


Хүчтэй салхи, хүйтэн бороонд балбуулсны дараа Хай Холборнд байдаг шарсан талхны сайхан үнэр ханхалсан цайны газарт орж ирэх таатай ажээ. Наижл Илен рүү нааш цааш холхиж явсаар бүр өлсчихсөн байлаа. Тэр захиалгаа аваад борооны ус урсах цонхоор Анхны Авеню Хаусын саарал барилгыг ширтэж суув. Барилгын урд хаалган дээр хүмүүс тамхи татан зарим нь байж ядан дороо холхиж зогсоно. Тэд гэр бүл салалтыг зохицуулах газар луу нэр дуудах дарааллаар орж, үр хүүхэд болон өөрсдийнхөө асуудлыг шийдвэрлүүлэхээр зориг тэвчээрээ хуримтлуулцгааж байгаа бололтой. Наижл эндээс хэдэн хос шүүхийн танхимд үсдэлцсэн болов уу гэмээр үс гэзэг нь сэгсийчихсэн гараа сарвалзуулахыг харж байжээ. Бас сэтгэл санаа тогтворгүй болж хямарсан хүмүүст туслахаар түргэн тусламжийн тэрэг ирж байхыг ч харжээ. Энэ барилгад хамгаалагч нар салж буй хосууд нэгнийгээ хороох зэвсэг авч орохоос урьдчилан сэргийлж хүн бүрийг нэгжиж рентгенээр харсныхаа дараа нэвтрүүлдэг ажээ. Мөн энэ шалтгаанаас болж тэнд зөвхөн хуванцар аяганууд хэрэглэдэг билээ.
Наижл кофегоо ууж дуусаад нөгөө барилгын гол хаалга руу харвал тэнд байгаа хүмүүс цөөрсөн харагдав. Тэр хохирогчоос ДНК-ийн дээж авч Крис Вэстбергт өгөхөөр Фостерыг ятгаж чаджээ. Шинжилгээ хийгдэж байх хооронд Наижл Хортон, Сара Ровли нарын амьдарч байсан бүх газрыг олж тогтоохыг хичээж байлаа. Гэрээслэл олж чадвал түүний ажилд их дэм болох байв.
Хортон ямар ч гэрээслэл үлдээсэнгүй, харин цаг тооллын бүртгэлээс харвал түүний бэлбэсэн эхнэр 1913 онд нас барахдаа гэрээслэл үлдээсэн байжээ. Энэ хэдийгээр том зүйл биш ч судлаад үзэхэд буруудах юм байхгүй. Ширүүн бороо түр зуур намдах үед Наижл гадагшаа гарч гудамж хөндлөн гараад нөгөө барилга руу очлоо. Тэр шатаар өгсөн нам гүм, уйтгартай үүдний танхим руу оров. Энэ цэвэр орчинг үхэгсдийн сүүлчийн үг, хүслийг нууцлан хадгалж байдаг өв залгамжлалын асуудлыг судалдаг газар гэж мэдэх аргагүй ажээ. Шатаар өгсөж явахдаа тэр хэд хэдэн гэр бүлийн түүх судлаач нартай тааралдав. Өнгөрсөн үед харилцан адилгүй хөрөнгө чинээтэй байсан хүмүүс нас барахдаа өв хөрөнгөө хувааж байсан арга барил нь их сонирхолтой байдаг байлаа. Жишээлбэл бараг хөрөнгө чинээ гэх юмгүй энгийн нэг малчин зөвхөн сайн үүлдрийн саалийн үнээ үржүүлснээр Суррэгийн хагасыг үр удамдаа гэрээслэн үлдээж чадсаныг олж мэднэ.
Наижл хүсэлт гаргах анкет авч Сара Ровлигийн гэрээслэлийн он сар өдрийг бөглөж бичлээ. Тэр хүлээх зуураа цайны газарт эргэн ирж кофе аваад дахин гэр бүлийн асуудлаар ирсэн хүмүүсийг цонхоор ажиглаж суув. Хэсэг хугацаа өнгөрсний дараа Наижл гэрээслэлийн хуулбарыг очиж авлаа. Түүний таамаглаж байснаар тэнд анхаарал татахаар онцгой мэдээлэл байсангүй. Сара хуримын бөгжөө том охин Эммадаа, Элизабетэд нэг царс модон ширээ, хүү Исаакт эцгийнх нь мужааны багаж хэрэгслийг гэрээслэн үлдээжээ. Тэр бас нэг төмөр хайрцгийг өөрийнхөө авсанд хийж оршуулахыг хүссэн нь оньсого мэт санагдав. Түүнчлэн Ийст Хамд байдаг Синт Бэртрамын сүмд арван паунд өргөл болгохыг хүсжээ. Сарагийн хувьд 1891 оноос өмнөх мэдээлэл байхгүй байсан ч Наижл бас нэг ул мөр олж чадав. Сара энэ өчүүхэн мөнгийг үр хүүхдэдээ хуваахыг хүсээгүй эсвэл энэ мөнгийг өвлөх эрхгүй гэж үзсэн бололтой. Сүмд өргөсөн энэ бяцxан өргөлөөс харахад Сара болон түүний нөхөр тухайн сүмийн идэвхтэй гишүүд байсан бололтой. Сүмийн архивт тэдний хаанаас ирснийг дурьдсан баримт олдож магадгүй юм.
Наижл Лондон хотын сүмийн бүртгэлийн ихэнх нь хадгалагдаж байдаг Метрополитаны Архив руу утасдав. Тэдэнд Ийст Хам дахь Синт Бэртрамын талаар мэдээлэл байгаагүй боловч Наижлд Эссексийн архив руу утасдахыг зөвлөжээ. Тэндээс бас ямар ч мэдээлэл олж чадсангүй, сүм архиваа өөртөө хадгалдаг ажээ.
Синт Бэртрамын сүм Ийст Хамын галт тэрэгний буудлаас арваад минут алхаад хүрдэг бөгөөд викториагийн үеийн үйлдвэрийн ажилчдын эмх замбараагүй баригдсан байшингуудын дунд нуугдсан мэт байрлажээ. Лондонгийн Метрополитаны Архивт ямар ч баримт хадгалуулаагүйг бодоход энэ сүм орчин үеийн сүм байх гэж Наижлын бодож байснаар хэдийгээр Готын үеийн чимэглэлтэй ч улаан тоосгоор баригдсан энэ сүм нэг зуунаас илүүгүй настай бололтой ажээ. Тэр гол хаалгыг олохоор сүмийг хэдэн удаа тойрч алхаж явахдаа хэдэн жилийн өмнө дүүргийн төв болох орчин үеийн өргөтгөл нэмж барьсныг олж харав. Тэр өргөтгөлд хүүхдийн тоглоомын талбай байдаг бололтой эхчүүд, эмэгтэйчүүд хүүхдүүдтэйгээ орж гарч харагдана.
Наижл дотогшоо орон хүлээн авахын лангуу руу очиж сүмын хамба ламтай ярилцаж болох эсэхийг асуулаа. Хэдэн минутын дараа нүүрэндээ инээмсэглэл тодруулсан улаан царайтай хамба ламтан хүрч ирэв. Наижл ламтантай гар барилцаад урьдчилан мэдэгдэлгүй ирсэндээ өршөөл эрж ирсэн учраа хэллээ. Гэхдээ тэр хүн амины хэрэг, хүүхэд хулгайлсан тухай дурьдсангүй.
- Удам судлаач нар биднээс ийм хүсэлт дандаа гаргаж байдаг юм. Ихэвхлэн гадаадынхан. Бид аль болох тус болохыг хичээдэг. Та яг юу хайж байгаа юм бэ? гэж хамба лам асуулаа.
Наижл Сара Ровлигийн гэрээслэлийн талаар хэлэв.
- Тэр хэзээ нас барсан юм бэ?
- 1913 онд.
- Нээрэн үү? Энэ сүм хийд баригдаж нээгдсэнээс хойш таван жилийн дараа юм байна шүү дээ. Тэр анхны сүсэгтэн нарын нэг байж таарах нь. Тэр эмэгтэйг хэн гэдэг гэлээ?
- Сара Ровли. Сарагийн нөхөр Хортон түүнээс дөрвөн жилийн өмнө нас барсан байсан. Хамба лам газар ширтэн бодол болсноо
- Намайг ойлгоорой, би энд хэдхэн жил болж байгаа болохоор энэ сүмийн түүхийг сайн мэдэхгүй байна. Хэрвээ та надтай сүмийн ариун зүйлсийг хадгалдаг газар луу очвол та өөрийн хайж байгаа юмаа олох байх гэж би бодож байна.
Наижл сүм рүү хамба ламыг даган явлаа. Энд засвар хийгээд удаагүй байгаа учир Наижлд танил болсон түүх агуулж байгааг гэрчлэх хуучин хөгцний үнэр алга байв. Тэд тахилын ширээний хажууд байсан хаалга руу очсонд хамба лам хэдэн түлхүүр гаргаж ирэн гурван цоож онгойлголоо.
- Хулгай орох үед Эзэн өрөөсөн нүдээ аньдаг гэж зарим сүсэгтэн хэлдэг юм гэж лам нүдээ ирмэн хэлээд өрөө рүү орж гэрэл асаав. Энэ том өрөөнд тахилын ширээний хэрэгсэл, овоолон өрж тавьсан савхин хавтастай судар номнууд, сүмийн бандан сандлын зөөлөвчин дэрнүүд мэтийн сүмийн эд зүйлсийг агуулдаг ажээ.
- Намайг өршөөгөөрэй. энд таны бодож байснаас илүү замбараагүй байгаа. Архивт үнэндээ системчилсэн зохион байгуулалт байхгүй гэж лам хэлээд хэдэн асар том номнууд өрсөн тавиур луу заагаад
- Тэр бол сүсэгтнүүдийн бүртгэл байгаа юм. Та тэндээс эхэлж болно. Тухалж суух сандал байхгүй байгааг бас өршөөгөөрэй гэлээ.
Наижл түүнийг өршөөл эрэх хэрэггүй гэж ойлгуулаад эхний бүртгэлийг авлаа. Үдсэн дэвтэрний нуруу нь элэгдэж хуучирсан, хэдэн хуудас салж дотор нь сул хавчуулсан харагдана.
- Таныг энд ажлаа хэрхэн явуулдгийг би мэдэхгүй ч хэрвээ би таны оронд байсан бол энэ бүртгэлийг орон нутгийн архивын газарт өгөх үгүйгээ сайн эрэгцүүлэн бодох байсан. Эх хувьд дахиж гар хүргэхгүйн тулд Гэр бүлийн түүх судлалын институтэд хуулбар хийн хувилуулж болдог гэж Наижл хэлээд хуудсыг эргүүлэнгээ
- Энэ хэвээр нь байлгаад байвал удахгүй хэрэглэх ямар ч боломжгүй болох юм байна гэж нэмж хэлэв.
- Таны түмэн зөв. Энэ миний хийх ажлын төлөвлөгөөнд орчихсон байгаа гэж хамба ламтан хариу өчлөө.
Наижл нэг хуучин модон сандал авч суугаад 1908 оноос эхэлж хөтөлсөн бүртгэлийн эхний хуудсыг болгоомжтой эргүүлэв. Тэр 1909 онд болсон Хортон Ровлигийн оршуулгын тухай тэмдэглэлийг амархан олсон боловч зөвхөн түүний нэр, нас, оршуулгын өдрийг л бичиж үлдээжээ. Тэр цааш нь 1913 онд болсон Сара Ровлигийн оршуулгын тухай тэмдэглэлийг олсон боловч шинэ юм олж мэдэж чадсангүй.
- Энэ сүмийн дэргэд оршуулгын газар харагдаагүй. Хүмүүсийг хаана оршуулдаг юм бэ?
Заримдаа булшны чулуун дээр сонирхол татах бичээс олддог тал бий. Наижл он цагийн урсгалд чулуун дээрх бичээс элэгдэж мэдэгдэхгүй болсон үед ашигладаг хэрэгслээ авч ирээгүй байлаа.
- Ийст Хамын оршуулгын газар Марловын Өргөн чөлөөнд байдаг. Тэнд бас бүртгэл байгаа. Наижл хаягийг тэмдэглэж аваад бүртгэлийн номыг хаалаа.
- Танд сүмийн цуглааны тэмдэглэлүүд байхгүй биз? гэж Наижл ламаас асуулаа. Цуглааны үед зөвхөн чухал гэхээр зүйлсийг тэмдэглэж авдаг ч заримдаа удам судлаач нарт эрдэнэс мэт үнэ бүхий зүйл олддог ажээ. Хамба ламтан мөрөө хавчснаа
- Миний бодлоор энд хаа нэгтээ хадгалсан байгаа. Үнэнийг хэлэхэд яг хаана гэдгийг би мэдэхгүй гэж хэлээд царай нь улайлаа.
- Манай сүмийн эд хогшлыг хариуцаж ажилладаг нярав эмэгтэй Одри Кантрел танд тусалж магадгүй. Харамсалтай нь тэр гэр бүлийнхэнтэйгээ амрахаар явчихсан. Намайг уучлаарай.
Эрэл бас л мухардалд орчихов.
- Гэхдээ энд надад нэг юм байгаа гэж хамба ламтан хэлээд хөх өнгийн тахилын ширээний бүтээлгээр бүтээсэн давхарлаж тавьсан хэдэн хайрцгийг ил гаргаж харуулав.
- Энэ дотор миний өмнө байсан анхны хамба лам Жорж Бурч хүртэлх бүх хамба лам нарын хувийн бичиг баримт, эд зүйлс байгаа. Би бүгдийг сайн үзээгүй ч зөндөө юм байдаг юм. Тайван суугаад үзэж болно шүү гэлээ.
Сүмын хамба лам нарын хайрцагт ихэвчлэн олон төрлийн бүртгэлийг хадгалсан байдаг бөгөөд Наижлын хувьд энэ бол анх удаа тохиолдож байгаа хэрэг билээ. Хамба лам том цоожийг онгойлгож, хайрцагны тагийг нээж өглөө. Дотор нь хэдэн хавтастай баримтууд байлаа. Харин сул цаас харагдсангүй.
- Энд ихэвчлэн мөргөлийн дуу болон залбирлын номнууд байгаа. Бас өөр юмнууд ч бий. Он сар өдрүүд нь тодорхойгүй ч ихэнх хамба лам нарын тэмдэглэлээс хайж байгаа юмаа олоход хэцүү биш гэж хэлээд лам үл мэдэг инээмсэглээд
- Тэд хичнээн сонины хайчилбар хадгалснаас шалтгаална гэж нэмж хэлэв.
- Би Эзний албанд зүтгэх нь хангалттай том шагнал гэж бодсон юмсан гэж Наижл хариу өчлөө.
- Миний мэргэжлийн хүмүүсийн зарим нь олны анхааралд өртөхийг буруу зүйл гэж үздэггүй гээд ойлгочиход болно гэж хамба лам хэлээд цагаа харснаа
- Надад хийх хэдэн ажил байгаа. Тайван суугаад хичнээн удсан ч хамаагүй хайрцган доторхийг үз. Цагийн дараа би эргэж ирье. Хэрвээ энэ хооронд асуух зүйл гарвал хүлээн авахын дэргэд байгаа Шэрлид хэлээрэй. Тэр миний гар утас руу залгачихна гэлээ.
Сүсэгтэн хүн гар утастай байдаг гэнэ үү? Наижл ийм байдаг гэж бодоогүй ажээ. Тэр ламтанд талархлаа илэрхийлээд хайрцганд анхаарлаа хандууллаа. Хайрцган доторхийг үзэхээр тонгойход хуучин цаасны танил үнэр үнэртэв. Эхний боодлыг авч үзвэл Клив Хавли 1956-1972 гэж гарчигласан байв. Тэр хэдэн баримтуудыг сугалж гаргавал орон нутгийн сонингуудаас хайчилж авсан цааснууд, дууны үг бичсэн хуудаснууд байлаа. Хамба лам Жорж Бурчийн тухай баримтуудыг олохын тулд бараг бүх номыг гарган овоолж тавих хэрэг гарав.
Наижл эцэст нь элэгдэж хуучирсан, олсоор багласан хавтас оллоо. Тэр олсыг тайлж нээвэл эхний сонины мэдээ нь 1908 оны долдугаар сарын 2-ных байв. Орон нутгийн сонины энэ хайчилбарт сүмийн сүүлчийн чулууг байрлуулж хамба ламаар ноён Бурчийг томилсон тухай богинохон мэдээ багтаажээ. Дараа нь тэр оны есдүгээр сарын 7-нд гараар гаргацтай бичсэн хэдэн хуудас Наижлын гарт өртлөө. Энэ нь сүмийн гишүүн хатагтай Винифред Шиллингфорд сүмийн үйл ажиллагааны далайцын талаар шүүмжилж бичсэн захиа байв. Захианы эзэн хамба ламтныг томилсонд сайшаасан хэдий ч түүнийг Библид дурьдагдсан зүйлсийг ихэвчлэн гажуудуулдаг гэж шүүмжилжээ. "Надад таныг гол шугамаасаа хазайхыг зөвшөөрч болмооргүй санагдаж байна. Бидний аврагч Есүсийн үгийг сонсохоор бид энд ирдэг. Харин номлолын үед ертөнцийн эрээн бараан, нүгэл хилэнц шингэсэн орчин үеийн өөрчлөлтийн тухай сонсмооргүй байна" гэж тэр хатагтай зэмлэсэн байв. Хамба лам анхны хиппи лам нарын нэг байсан бололтой гэж Наижл бодов. Цуглуулгануудыг ухаж байтал тэр хувийн журмаар хандсан хүмүүст тусламж хүссэн эсвэл тусламж үзүүлсэн тухай, шүүжлэл бичсэн болон талархлаа илэрхийлсэн хэдэн захидал олов. Эдгээр захидлуудын дунд хамба ламын өөрийн гараар бичсэн тэмдэглэл байлаа. Наижл анх иймэрхүү тэмдэглэлд ихэвчлэн Бурхны тухай байдаг гэж боддог байтал харин номлол, оршуулгын ёслолын үед хэлэх үгнүүдээ тэмдэглэж зарим үгийг дарж, хажуу талын зайг дүүргэж бичин уншихын аргагүй болтол эрээн мяраан болгосон байв. Ихэнх оршуулгын үед нас барагчийг хэрхэн амьдарч байсан талаар товч дурьдсан байлаа. Үүнийг олж харсан Наижлд эрсэн юмаа олно гэсэн итгэл төрөв. Тэр бүх хайчилбар, захиа, тэмдэглэлүүдийг нэг бүрчлэн үзлээ. Хортон Ровлигийн талаар ямар ч тэмдэглэл олдсонгүй. Харин 1913 оны нэг тэмдэглэлд Сара Рийд гэсэн эмэгтэйн нэр тааралдав. Нэрний ард хашилтан дотор Ровли гэж бичсэн байлаа.
Энэ санамсаргүй тохиолдол уу? Наижл үүнд эргэлзэв.
Тэмдэглэл дотор Сарагийн нас, Хортонгийн нас барсан өдөр, түүний хүүхдүүдийн нэрс, насыг дараалуулан бичсэн байлаа. Дараагийн хуудсыг нээж үзэх үед Наижлын сэтгэл догдолж, зүрхнийх нь цохилт хурдсаад ирэв. Энэ бол түүнийг оршуулах үед хэлсэн үгийг хамба ламын өөрийн гараар бараг цэвэрхэн сийрүүлэн бичсэн тэмдэглэл байлаа. Эхний хуудсанд гурван хүүхдийн хайр татсан эх хүн, насан туршийн хайр дурлалаа өгч, одоо түүнтэйгээ үүрд холбогдсон Хортонгийн бэлбэсэн үнэнч гэргий, орон нутгийн идэвхтэй гишүүн гэсэн тодотгол бүхий оршуулгын үед ихэвчлэн хэрэглэдэг хэвийн зүйлсийг дурьджээ. Наижлын харц гэнэт дараагийн мөрнүүд дээр тогтлоо.

Сара бол та нарын мэдэх Бурхны итгэлт шавь нарын нэг байсан. Нийгэмлэгийн сүсэгтэн гишүүн болгон идэвх зүтгэлтэй байдаггүй. Харин Сарагийн Бурханд сүсэглэх итгэл үнэмшил бүхэнд ил харагддаг байлаа. Хайрт нөхрөө алдсаны дараа түүний амьдрал хичнээн хэцүү байсан талаар би ярихгүй. Сараг таньдаг олонхи хүмүүс түүнийг далайн чанадаас мөрдөн хөөж ирсэн шашны бүлэглэлийнхний савраас мултарч гарахаар тэмцэж байсныг мэднэ. Туршлагаас харахад ийм зам туулсан хүмүүсийн ихэнх нь Эзний хайр ивээлд орохоос татгалздаг. Харин Сара тэгээгүй. Бурхны үгийг мушгин гуйвуулж, учир битүүлэг нууцыг далдалж, хуурамч шүтээн бий болгон түүнийгээ тахин шүтэхийг харж байсан Сара Хортон хоёрын туршлага тэднийг Эзэнд харин ч улам ойртуулж өгсөн. Хортоныг алдсаны дараа Сара амьдарч байсан газраасаа нүүж манай сүмийн ивээл дор хорогдохыг хүссэн. Тэр хэцүү бэрхийг туулсан ч Ертөнцийн эзэнд итгэх итгэлээ алдаагүй. Үүнийхээ төлөө тэр ганцxан бидний зүрх сэтгэлд биш бас Агуу их Бурхны хайр ивээлд үүрд амьдрах болно.

Наижл сайн ойлгохын тулд бичгийг дахин нэг удаа анхааралтай уншлаа. Далайн чанадын шашны бүлэглэлийнхэн гэнэ үү? Үүл сарниж тэнгэр цэлмэх мэт түүнд бүгд илэрхий боллоо. Хос хоёр өөр улсаас зугтаж ирсэн байжээ. Гэхдээ хаанахын ямар шашны бүлэглэл байсан юм бол? Хуурамч шүтээн тахин шүтэж, учир битүүлэг нууцыг далдлах гэдэг нь ямар нэг ид шид маягийн зүйл байсан юм болов уу? Тэр яагаад нэрээ өөрчилсөн юм бол? Тэд түүнийг мөрдсөөр байсан юм болов уу?
Боодлын ардаас Наижл хэдэн бор өнгийн гэрэл зураг оллоо. Хоёр зурган дээр биеэ илт барьсан хамба лам харагдана. Тэр үеийн хүмүүс гэрэл зураг авахуулж сураагүй дасах хэрэгтэй байсныг Наижл мэддэг билээ. Өөр нэг зургийг хийдийн эмэгтэй гишүүдийг зугаалах үед авсан байв. Малгай өмссөн эмэгтэйчүүд гурван эгнээ болон зогсжээ. Зургийн доор хамба ламын гараараа бичсэн "Архинаас татгалзагч эмэгтэйчүүдийн зугаалга, Маргэйт, 1913 оны наймдугаар сар" гэсэн тайлбар байлаа. Тайлбарын доод талд ламтан эмэгтэй гишүүдийн нэрсийг бичжээ. Наижл Сара Рийд ( Ровли) гэсэн нэрийг хайх шаардлага бараг байсангүй. Тэр өмнөх эгнээний голд зогсож байгаа омог бардам, цэх зогссон эмэгтэйг Сара гэж шууд танив. Сонинд нийтлэгдсэн Кэти Дрэйкийн зурагтай тэр маш адилхан харагдана. Адилхан зузаан уруул, омог бардам байдал. Зураг авахуулах үед Сара гуч гаран настай байсан бололтой, хэдийгээр хүнд хэцүүг туулсан ч царайлаг, сэтгэл булаам харагдаж байв. Сарагийн арьсны өнгө хамт байгаа шаазан шиг цагаан харагдах эмэгтэйчүүдийнхээс арай бараандуу өнгөтэй харагдах ажээ. Зургийг удаан ажиглах тусам Наижл түүний дуу хоолойн өнгө, үйл хөдлөл, хүч чадлыг мэдрэх шиг болов.
Нас барсан хүмүүсийн зураг Найжлд ямагт нэгийг өгүүлэх мэт санагддаг ажээ.

_________________
Sakura


Top
   
PostPosted: Jul.02.17 10:30 am 
Offline
Дархан Гишvvн
Дархан Гишvvн
User avatar

Joined: Jul.30.06 7:33 am
Posts: 200
Location: Holland
12


Өглөөний бүүдгэр гэрэл гал тогооны цонхоор тусах үед Фостер цайгаа хандалж байлаа. Цайны уутыг аяганд хийх үедээ тэрбээр өнөөдөр юу хийхээ бодож зогсов. Харрис болон хамтрагчид нь түүнийг өөрсдөөсөө түлхэн холдуулжээ. Фостерыг тэд одоо болтол мөрдлөгийн багийнхны цуглаанд оролцуулсангүй. Хурал цуглаан түүний ажиллавал зохих цагаас өөр үед, өөрөөр хэлбэл ихэвчлэн өглөө эрт эсвэл бүр орой болж байгаагаас үзэхэд Харрис гол асуудлыг түүнгүйгээр шийдэх гэсэн мэт Фостерт санагдаж байлаа.
Наоми алга болсноос хойш дөрвөн өдөр өнгөрч хэдийн баасан гариг болжээ. Викерсийг сэжигтэн биш гэж үзсэн бөгөөд бусад таамаглалуудын жагсаалт энэ хооронд улам цөөрсөн байлаа. Цагдаагийн газар авчирч байцаасан бүх садар самуун явдалтан, насанд хүрээгүй хүүхдийг бэлгийн ажилд уруу татагч нар буруугүй гэсэн хангалттай нотолгоотой байв. Уур хилэн одоо горь тасралт, цөхрөлөөр солигджээ. Мөрдлөгийн багийнхан одоо бага насны охидтой бэлгийн харьцаанд орсон байх магадлалтай гэсэн үндэслэлээр өсвөр насныхныг цагдаагийн газарт авчирч эхэллээ. Урьдчилсан байдлаар тэдний ихэнх нь уруул амаа будаад сурчихсан насанд хүрсэн бүсгүйчүүдтэй харьцаатай байсан нь тогтоогджээ. Гэлээ ч Сузи Дансоны зөв гэх нэг үндэслэл байлаа. Хэрвээ энэ бэлгийн хүчирхийлэлтэй холбоотой гэж үзвэл тэдэнд зөвхөн гурав дөрвөн өдөр л байгаа. Энэ хугацаа бараг дуусч байгаа учир мөрдлөгт оролцож байгаа хүмүүс одоо бүр цөхөрч эхэлжээ. Хэвлэл мэдээллийнхэн охиныг аюул осолгүй буцаан олж авахад ахиц гарсан эсэхийг мэдэхээр шавдуулж байснаас мөрдлөгийн ажлыг гартаа авсан Харрис мэдээллийн төв байранд царайгаа барайлган зовж шаналсан төрхтэй байх болжээ.
Фостер уур савсах аяга руугаа тонгойв. Мэргэжилтэн болтол нь өсгөж өндийлгөсөн цагдаагийн корпус одоо өөрийг нь бүхнээс хүчээр холдуулж байгаа гэдэгт тэр итгэхгүй байлаа. Одоо мөрдөж байгаа энэ хэрэг зөвхөн бэлгийн харьцаанаас үүдэлтэй биш гэдэгт, бас Наоми одоо хүртэл амьд байгаа гэдэгт Фостер итгэлтэй байв.
Тэр цайнаасаа балгачихаад долоо цаг дөхөж байгааг зааж буй гал тогооны цаг руу цөхөрсөн шинжтэй харав. Фостер юу ч хийхгүй суухыг үзэн яддаг боловч ажлын "үндсэн төлөвлөгөө" ёсоор тэр есөн цагаас өмнө ямар ч юм эхлэх аргагүй ажээ. Өнгөрсөн шөнө тэр бараг унтаж чадаагүй бөгөөд Гэригийн гэрт ирж байсан эрийн тухай, мөн Леонид өгсөн Жовын эрдэнэс олсон тухай өгүүлдэг номын тухай санаанд нь байн байн орж байжээ. Фостер интернэт дээр зурган ном, зурагтай номнуудаас хайж үзсэн боловч хүүгийн хэлсэн номтой төстэй гэхээр юу ч олсонгүй.
Дууг нь хаасан гар утас үүдний ширээн дээр чичирхийлэхийг Фостер сонсов. Дуудлагын дуу дотрыг нь бачимдуулаад байсан тул тэр утсаа зөвхөн чичирхийлэл дээр нь тавьсан ажээ. Дуут шуудан хүлээн авах дохиоллыг тэр хэдхэн хормын өмнө тааруулсан байжээ. Энэ Хадер байлаа.
- Сайн уу? Чамайг сэрээчихэв үү?
- Үгүй, би аль хэдийн боссон.
- Ашгүй дээ. Чамд дуулгах юм байна. Би сая энд орж ирээд өчигдөр Мартины эхнэр Кэрол Стами чам руу утасдсан гэсэн тэмдэглэлийг оллоо.
- Хэдэн цагт утасдсан байна?
- Оройн арван нэгэн цаг дөнгөж өнгөрч байхад. Фостер тэр
үед сэрүүн байсан болохоор уурандаа хараал урсгаж гарав.
- Тэд яахаараа надад үүнийг дамжуулж хэлдэггүй билээ?
- Тэд чамайг үймүүлж болохгүй гэсэн даалгавар авсныг мэдэж байгаа юу? Тэд чамайг ажлаасаа тараад явчихсан болохоор Кэролоос өөр хүнтэй ярилцах эсэхийг асуусан боловч тэр утсаа тасалчихсан гэнэ. Чамайг нэг юм хийх байх гэж би бодсон юм.
Фостер түүнд талархан яриагаа дуусгав. Тэр гал тогоонд буцан орж цайгаа дуустал нь уучихаад Кэрол Стами руу утасдлаа. Утасны дуудлагыг хүн авсангүй. Тэр унтаж байгаа бололтой. Фостерт эмэгтэйн гар утасны дугаар байсангүй. Кэрол өчигдөр яагаад утсаа тасалсан юм бол? Нөхөр нь түүний утасдахыг мэдээгүй бөгөөд гэнэт орж ирээд түүнийг хориглосон юм болов уу? Эсвэл түүнд зөвхөн өөрт нь дуулгахыг хүссэн зүйл байсан байх. Эхний тохиолдолд Мартин Стами утсаа авчихаж болох тул Фостер утасдахгүй байсан нь дээр байлаа. Тэр хурдан халуун усанд орж хувцаслаад дараа нь машиндаа суун шууд Пурфлийт рүү явав. Ажлын газраас утасдаж яагаад ажилдаа ирээгүйг асуувал физик эмчилгээний эмч дээр байна гэж хэлнэ гэж Фостер боджээ. Тэгээд ч энэ бараг худлаа биш үд дундын үед тэр эмчтэй ярилцлага хийхээр товлосон билээ.
Наймаас арван тав минут өнгөрч байх үед Фостерыг байшингийн өмнө ирэхэд шиврээ бороо орж байв. Өглөө эрт, гэгээ бүрэн ороогүй байсан тул Фостер машиныхаа том гэрлийг асаалттай хэвээр нь орхилоо. Байшингийн урд хоёр машин байгааг хараад тэр амандаа хараал урсгав. Мөнгөлөг саарал өнгөтэй ягуар маркийн машины ард Каролынх бололтой улаан өнгийн Алфа Ромео зогсож байлаа. Фостер хүүхдүүд хэдийн сургуульдаа явж, Мартин ажил дээрээ байгаа гэж найдаад машинаасаа буув.
Эмэгтэйд хэдэн асуулт тавих хэргээр тэр хаалгыг нь хэзээ ч тогшиж болно. Түүнд нөхөртөө мэдэгдэхийг хүсээгүй нууж байгаа зүйл байгаа бол Фостерт хэлж магадгүй юм. Хэрэв энэ удаа боломж гарахгүй бол Фостер түүнд гар утасныхаа дугаарыг өгөөд дараа өөр лүү нь утасдана гэж найдах
хэрэгтэй болжээ.
Фостер явган хүний замаар алхан хаалга руу очлоо. Хэдийгээр гадаа бүрэнхий байгаа ч байшинд гэрэл асаагаагүй байв. Хаалганы хонхыг дарах үед нөгөө нохой галзуурсан мэт хуцах байх гэж бодтол ямар ч чимээ гарсангүй. Фостер дахиад хонхны товчлуурыг дарсан боловч хэн ч хаалган дээр ирсэнгүй.
Фостер арагшаа хэдэн алхам ухраад дээд талын цонхнууд руу харвал хөшигнүүд бүгд хаалттай байв. Тэд бүгдээрээ гараад явчихсан юм болов уу? Гэхдээ Кэрол өчигдөр орой гэрээсээ утасдсан байсан.
Фостер зүлгэн дээгүүр алхан байшингийн хажуу талд харагдах модон хаалга руу очлоо. Тэр хаалгыг чанга түлхтэл хүчтэй саван онгойв. Замын цаад үзүүрт бас нэг хаалга байлаа. Байшингийн дэргэд хоёр хогийн том сав, хэдэн дарс, пивоны шил хийсэн хайрцагнууд, тамхины иш дүүртэл хийсэн шавар үнсний сав харагдана. Фостер замаар алхах үедээ нохой хэзээ хэзээгүй хуцаж өөр лүү нь дайрвал юу хийвэл зохих вэ гэж бодож байлаа. Тэр уржигдар орой нохойг хараагүй боловч арслан барс мэт хуцаж байхыг нь сонссон билээ. Түүнтэй тааралдаж байсан ихэнх ноходын гаргаж байсан араншингаас болоод Фостер нохойнд үнэхээр дургүй болсон ажээ.
Замын төгсгөлд харагдах хүнд модон хаалга хагас онгорхой харагдав. Фостерт Стами шиг луйварчин арынхаа хаалгыг хүн бүхэнд нээлттэй орхисон байна гэдэг байж боломгүй санагдлаа. Тэр ардаа байгаа хаалгыг эхэлж ажиглавал нэг далд цоож бас шөнө хэрэглэдэг хоёр цоож байсан боловч бүгдийг цоожлоогүй байжээ. Фостер цааш алхвал өндөр хашаагаар хүрээлэгдсэн асар том цэцэрлэгт орж ирлээ. Цэцэрлэгийн голд байгаа зүлгэн дунд өвлийн бүтээлгээр бүтээсэн усан сан харагдана. Усан сангийн баруун талд шилэн хүлэмж, түүний ар талд чулуугаар өндөрлөж зассан талбай дээр цэцэрлэгийн тавилга, уутаар бүтээж орхисон мах шарагч байлаа. Цаад талд нэг чулуун баримал тавьжээ. Тэнд одоо магадгүй ажиллахаа больсон нэг усан оргилуур байсан бололтой. Гэвч Фостер анхаарлаа зүлэг рүү хандуулав.
Зүлгэн дээр нүүрээ газар луу харуулан хэвтэх хоёр хүний бие харагдсанд Фостер яаран гүйж очлоо. Тэд хоёулаа үхчихсэн ажээ. Эхнийх нь Мартин Стами байв. Тэр нүцгэн байх бөгөөд гараа алдлан хэвтэх түүний толгойн ар талд зад буудсан шарх харагдав. Түүнээс таван метрийн зайтай хэвтэх унтлагын хувцастай түүний хүү бололтой цогцосны царай сумны шархнаас болоод танигдахын аргагүй болжээ. Хоёр цогцосноос эхэлсэн цусан мөр онгорхой хаалгыг чиглэсэн байв. Хаалгыг дэлгэж хаяжээ.
Фостер гар утсаа аван Хадер луу залгаад хаана байгаагаа хэлж, дүүргийн цагдаагийн газартай яаралтай холбоо барихыг тушаалаа. Санаа нь зовсон Хадер
- Юу болсон юм бэ? гэж асуув.
- Би сайн мэдэхгүй байна гэж Фостер хариулаад утсаа тасаллаа. Тэр өөрөө энэ хэргийн учрыг хурдан мэдэхийг хүсэж байв.
Фостер дэлгээтэй хаалга руу очиж хөшгийг хажуу тийш болгон дотогшоо ортол уржигдар орой Хадер тэр хоёрын Мартин Стамитай ярилцаж байсан өрөө байлаа. Тэр өрөөг тойруулан харвал байрнаасаа хөдөлсөн гэхээр юм ажиглагдсангүй. Баруун гар талд нь шилэн хүлэмж рүү ордог хаалга харагдана. Тэнд бас нэг ч юманд гар хүрээгүй бололтой. Том цэлгэр гал тогоо ч мөн адил цэвэрхэн харагдаж байв. Фостер буцаж том өрөөнд ороод тэндээсээ үүдний хаалга руу очдог хонгил руу явлаа. Түүний баруун талд хуучны том ширээ, босоо цаг тавьсан хоолны өрөө харагдана. Өрөөг бараг ашигладаггүй байсан бололтой, бага зэрэг чийгний үнэр ханхалж байв.
Цусны мөр хаалга нь онгорхой хонгилд орж тэндээс налуу өргөн шатаар дээшээ чиглэсэн байлаа. Шатны гишгүүрүүдийг зузаан хивсээр өнгөлжээ. Фостер дээшээ шатаар өгсөн гараад чимээ чагнан хэсэг зогсов. Байшинд алсаас сонсогдох хурдны замын хөдөлгөөний чимээ, доор цохилох цагны дуунаас өөр ямар ч чимээ гарсангүй. Өмнө талд нь харагдах угаалгын өрөө хоосон байлаа. Фостер зүүн тийшээ эргэвэл баруун гар талд нь залуухан поп одын зурагт хуудас наасан хаалга тааралдав. Энэ өрөө охиных байх гэж бодсон тэрбээр хаалгыг онгойлговол түүний зөв бололтой Наоми Бэкингэмийн өрөөнд харсан шиг зүйлс байлаа. Орыг цэмцийтэл хураасан ажээ. Харин өрөөнд хэн ч байсангүй, бас цусны мөр ч алга байв.
Цусан мөр хоёр салж нэг нь энэ давхрын хамгийн сүүлчийн хаалга руу нөгөө нь дээд давхар луу гардаг шатанд хүрсэн байлаа. Хаалганд завсар гарсан байв. Фостер хаалгыг нээвэл нүүрэн тал нь шил толь болсон тааз хүрсэн өндөртэй ханын шүүгээнд тулчихав. Тэр амьсгалаа гүн авснаа өрөөнд орлоо. Кэрол Стами орон дээрээ хөл гараа сарвайлгаад нүцгэн хэвтэж байх нь тэр. Фостер эхлээд түүнийг улаан дэвсгэр даавуун дээр хэвтэж байна гэж бодсон боловч цагаан толбонуудыг хараад орны даавуу тэр чигтээ цусанд нэвчсэн болохыг ойлголоо. Түүний ар дагзанд буудсан газар цус нөжрөн тогтжээ. Орны даавуун дээр дотор эрхтнүүдийг тараан хаяснаас үзвэл нөхрийг нь түүний дэргэд алаад дараа нь гадагшаа чирж гаргасан бололтой. Фостер дээд давхар луу гарч хүүгийн цус нөж болсон орны даавууг харвал тэнд адилхан зүйл болсон нь илт харагдаж байв.

Хэдэн хормын дараа Фостер дахиад цэцэрлэг дотор зогсож байлаа. Энэ хооронд энд тэндгүй үймэлдэх мөрдөгчдийн баг хэдийн ажлаа эхэлжээ. Түүний хувьд энд хийх ажил дууссан мэт байлаа. Фостерыг үзэж харсан бүхнээ эргэцүүлэн бодож байтал байшингийн дэргэд тас хар өнгийн машин ирж зогсов. Хоёр өдрийн өмнө энэ байшинд зурагт үзээд сууж байсан охин машинаас үсрэн буулаа. Сургуулийн дүрэмт хувцас өмссөн охины царай айдаст автсан харагдана. Түүний араас машинаас бууж ирсэн бараан үстэй гуч эргэм насны эмэгтэй байшин руу гүйх охиныг зогсоохоор араас нь дуудлаа. Охиныг ойртон ирэхэд Фостер түүнийг барьж авахаар тосон очив. Тэр Фостерын харцнаас нэгийг олж харсан мэт зогтусан зогслоо. Охины царай цонхийн цайж, том нүдэнд нь нулимс цийлэгнэнэ. Салганан чичрэх гараараа нүүр лүү нь унжсан туг үсээ хойшлуулан илээд охины ам өмөлзөж эхэллээ. Охиныг өрөвдсөн Фостер, Есүс минь, энэ чинь жаахан хүүхэд шүү дээ гэж бодлоо.
- Энд юу болсон юм бэ? гэж охин түгшиж чичирхийлсэн хоолойгоор асуув. Бараан үстэй эмэгтэй тэднийг гүйцэн ирж охиныг тэврэн авлаа.
- Амбер Дэвидсон гэж тэр өөрийгөө танилцуулаад
- Би Рэчилийн сайн найз Трэсигийн ээж байна гэлээ.
- Ингэхэд энд юу болоод байгаа юм бэ? гэж охин хашгираад эмэгтэйн тэврэлтээс мултрахыг оролдон тийчилсэн боловч хүчирсэнгүй. Энэ эмэгтэй охины дэргэд байгаад Фостер дотроо талархаж байлаа.
- Рэчил, энд нэг юм болсон гэж хэлээд Фостер Амбер луу харав. Хэрэв охин муурч унах ч юм уу эсвэл зугтаахыг оролдох үед энэ эмэгтэй түүнийг тогтоон барьж дийлнэ гэдэгт тэр итгэжээ. Эмэгтэй Фостерын бодлыг уншсан мэт охиныг өөртөө улам чанга наалдуулан тэвэрлээ. Гэрийн ойролцоо олон тооны цагдаа нар холхилдож байхад Фостер Рэчилийг ийм байдалтай удаан тогтоон барьж чадахгүй нь ойлгомжтой ч түүнийг байшинд орохоос урьдчилан сэргийлэх хэрэгтэй байлаа. Фостер охинд хандан
- Чиний аав, ээж, ах нарыг дээрэмдсэн байна гэж нэмж хэлэв.
- Тэд зүгээр үү?
Фостер дахин Амбер луу харснаа харцаа охин руу хандуулсан ч түүнд юу гэж хэлэхээ мэдэхгүй байлаа. Гэвч хэлэх шаардлага гарсангүй, охин бүгдийг ойлгожээ.
- Тэд бүгдээрээ үхчихсэн юм байна, тийм ээ?
Рэчил түүнийг хэдэн секунд үг дуугүй гөлрөн харж байснаа
- Үгүй ээ, үгүй гэж хашгиран толгойгоо хүчтэй сэгсчиж эхэлснээ дараа нь хамаг биеэ чангалан Амберын нүүрэн дундуур дэлслээ. Амберын уруул хэгзэрч цус гарсанд Фостер түүнд тусалж, охиныг барихаар урагш ухасxийв. Охины хумсыг хацар дээр нь хальт хүрэхийг мэдэрсэн тэрбээр сарвалзан тийчилсээр байгаа охины гарыг хумин тэвэрч авлаа. Дүрэмт хувцастай хоёр цагдаа тэдэнд туслахаар гүйж ирэв. Рэчил амаа ангалзуулан хашгирахыг оролдсон боловч дуу нь гарахаа больж бүх бие нь суларлаа. Охиныг үнэн сэтгэлээсээ өрөвдсөн Амбер түүнийг энгэртээ наалдуулан тэврэв. Фостер тэднээс гараа суллан авч ойролцоо байсан нэг цагдаа руу очиж
- Эмэгтэй цагдаагийн ажилтан, бас эмч аль болох хурдан олж авчир гэж хэллээ.
Таван минутын дараа Рэчил цагдаагийн машин дотор хөнжил нөмрөн мэдээ алдсан мэт сууж байв. Нэг эмэгтэй цагдаа дэргэд нь суужээ. Тэд охинд тайвшруулах тариа хийх хэн нэгэн ирэхийг хүлээж байв. Фостер Амбертай аминчлан уулзлаа.
- Энд яг юу болсон юм бэ? гэж эмэгтэй асуулаа. Түүний сормуусны будаг хацрыг нь даган урсжээ. Амбер өндөр нуруутай, хурдан шаламгай нэгэн бөгөөд эрүүл сайхан бор царайтай ажээ.
Фостер толгой сэгсрээд
- Тэд бүгд алагдсан байна. Одоохондоо бид өөр юм мэдэж чадаагүй байна гэж худлаа хэлснээ
- Урьд шөнө Рэчил хаана байсан юм бэ? гэж асуулаа.
- Миний дэргэд. Тэр манайд хоносон. Өчигдөр охид маань бүжгийн дугуйланд явсан. Хичээлийн дараа тэд ихэвчлэн хамт хонодог юм. Заримдаа манай гэрт, заримдаа охин маань түүнтэй... Өө, Есүс минь. Амаа алгаараа дарсан тэрбээр охинд нь юу тохиолдож болох байсныг ойлгосон учир дуугарч чадсангүй.
- Тэр яагаад сургууль дээрээ байгаагүй юм бэ?
- Бид тэнд байсан боловч охин зургийн хичээлд өгсөн даалгавраа гэртээ мартчихсан байна гэсэн. Бид Трэсиг сургууль дээр нь буулгачихаад даалгаврыг авахаар наашаа ирцгээсэн юм.
Фостер нүднийхээ буланд нэг шөрмөслөг жижиг биетэй
мөрдөгч тэдэн рүү ойртон ирэхийг харлаа. Гадна төрхөөс нь харахад тэр тоглоом ч үгүй их ширүүн нөхөр бололтой байсан ч Фостер үл мэдэгч царайлав.
- Өчигдөр энд бүх юм хэвийн байсан уу? гэж Фостер эмэгтэйгээс асуулаа.
- Үгүй, яг ч тийм биш.
- Тэр чинь юу гэсэн үг вэ?
- Тэдний нохой их айхтар өвдчихсөн байсан. Намайг Рэчилийг авахаар ирэхэд охин нохойндоо их санаа зовж байсан. Эцэг нь нохойг амьтны эмч рүү аваад явсан юм билээ. Намайг сүүлд утасдахад тэд нохойг үхсэн гэж хэлээд Рэчилийг тэсвэрлэхгүй байж магадгүй учир түүнд битгий дуулгаарай гэсэн. Тэд Рэчилд өөрсдөө хэлсэн нь дээр гэж бодсон юм. Ингэхэд юу гээчийн айхтар юм болоод байна аа, энэ чинь?
- Рэчил хэдэн настай вэ?
- Тэр миний охинтой чацуу, арван хоёртой. Юу гэж?
- Би зүгээр мэдэх гэсэн юм. Рэчилийг өчигдөр ирж авахад чинь эх нь ямар нэг чухал гэмээр юм хэлсэн үү?
- Үгүй. Кэрол нохойндоо санаа их зовж байна гэсэн. Орой нь надад тэр утсаар нохойг хордуулсан байна гэж хэлсэн.
Кэрол яагаад өчигдөр түүн рүү утасдсаныг Фостер одоо ойлголоо. Алуурчин дотогшоо тайван нэвтэрч орохын тулд нохойг хордуулсан юм байна. Кэрол ямар нэг аюул нөмрөөд байна гэдгийг мэдэрчээ. Тэр яагаад дүүргийн цагдаагийн газар луу утасдаагүй юм бол? Мартин Стамигийн амьдралын хэв маягаас үзвэл тэд түүнийг тусламж гуйж утасдахад бараг үл тоох байсан биз. Би тэр үед гэртээ байсан шүү дээ гэж Фостер бодлоо. Хэрэв ажлын газрынхан нь эмэгтэйг түүнтэй холбож өгсөн бол Фостер энэ хэргийг гарахаас урьдчилан сэргийлж чадах байсан ч байж магадгүй. Энэ муу новшийн "ажлын үндсэн төлөвлөгөө" гэгчээс болж энэ хүмүүс үхчихлээ.
Энэ хооронд нөгөө мөрдөгч тэдэнтэй ойрхон зогсож байлаа. Тэр Амбер Дэвидсонд өөрийгөө Эссексийн цагдаагийн газрын ахлах мөрдөгч Дэйв Алвин гэж танилцуулав. Түүний хоолой нь хоолойд нь юм тээглэчихсэн юм шиг хяхтнаж сонсогдоно.
- Хатагтай, намайг хамтрагчтайгаа хоёулхнаа ярилцахад та дургүйцэхгүй биз дээ? гэж хэлээд тэр Фостерын урьд өмнө нь хэзээ ч харж байгаагүй сэжгийн муухай хуурмаг инээмсэглэл царайндаа тодрууллаа.
- Тэгэлгүй яахав. Би бас Рэчил дээр очих хэрэгтэй байна гэж эмэгтэй хариулав.
Алвин инээмсэглэсэн хэвээр харагдана. Фостер тэр хоёр цагдаагийн машин руу явж байгаа Амберын араас харж зогсов. Алвин түүнийг машинд суухыг хараад Фостер луу инээмсэглэсэн чигээрээ эргэн харлаа. Тэр эр нуруугаар Фостероос нилээд намхан, боксчны шиг хавтгай хамар, өтгөн буурал үстэй, нас нь тавь гарсан бололтой, харваас бодсноо шулуухан хэлчихдэг хуучин бууны хугархай байлаа.
- Ингэхэд чи хаанахын ямар гээчийн новш нь болоод, ямар чөтгөрөө хийж миний гэрчийг асууж шалгаагаад байгаагаа надад тайлбарлаад өгч чадахгүй биз?
- Ахлах мөрдөгч Грант Фостер, Метрополитаны Цагдаагийн Газар гэж хэлээд Фостер гараа сунгалаа.
- Чамаас сунгасан гараас чинь арай илүү дээр юм хүлээж байсан юмсан, залуу эр минь гэж Алвин нэмж хэлэв. Фостер гараа буулган халаасандаа хийлээ.
- Би энэ хүмүүсийн үхсэн байхыг нь олсон юм.
- Би тэр тухай сонссон. Чи гэрээсээ их л хол зугаалж байх чинь. GPS чинь чамайг төөрүүлчихээ юү?
- Кэрол Стами өчигдөр орой надтай холбоо барих гэж оролдсон байсан. Өнгөрсөн лхагва гаригийн орой би мөрдөж байгаа хэрэгтэйгээ холбоотой Кэрол Стами болон түүний нөхөртэй уулзаж ярилцсан.
Алвин халааснаасаа тамхи гарган асаав. Сорсон тамхиныхаа утааг гүйцэд үлээж гаргасны дараа тэрбээр
- Тэгэхээр бидэнд өөр ямар хэрэг байгаа юм бэ? гэж асуулаа.
- Лондонд арван дөрвөн настай охин хулгайлагдсан. Түүний эх нь алагдсан. Албин өтгөн хөмсгөө өргөн
- Мэдээгээр гараад байсан нөгөө шаргал үстэй охин уу? гэлээ.
Фостер толгой дохив.
- Энэ хэргүүдийг чи хоорондоо холбоотой гэж бодож байна уу?
- Тийм ээ. Би тэгж бодож байна гэж Фостер хариуллаа.
Алвин тамхиа татаж утааг нь чимээ гарган буцааж үлээв.
- Яагаад тэгж бодож байгаагаа чи надад хэлж болох уу?
Фостер хэсэг чимээгүй зогслоо. Бороо шиврэн орсоор байв.
- Quid pro quo. Чамайг миний асуултанд хариулах юм бол би чинийхэд ч гэсэн хариулъя.
- Асуу л даа.
- Мартин Стами чухам ямар хүн байсан юм бэ?
- Нэг муу чацга.
- Том уу, жижиг үү?
- Жижигхэн. Гэхдээ тэр өөрийгөө том хулгайч гэж боддог байсан. Миний бодлоор түүнийг удирдаж байдаг хэн нэгэн байсан.
- Тэр ямар төрлийн худалдаа хийдэг байсан юм бэ?
- Нууцаар хил давуулах тамхины наймаа эрхэлж, хулгайн зүйлс хадгалж худалддаг, бас бусдыг сүрдүүлж мөнгө салгадаг байсан. Одоо миний ээлж. Энэ хэрэг яагаад чиний хариуцсан хүн хулгайлсан болон хүн амины хэрэгтэй холбоотой байдаг билээ?
- Стами болон миний хохирогч нар нэг гэр бүлийн цусан төрлийн хүмүүс.
- Ямар төрлүүд гэж?
- Үеэлүүд.
- Эгч дүүгийн хүүхдүүд юм уу?
- Үгүй ээ, холын төрлүүд.
- Хохирогч чинь буудуулсан юм уу?
- Боомилж алсан. Дараа нь түүнийг гадагшаа цэцэрлэг рүү чирч гарган хоолойг нь хэрчсэн. Стамид дайсан байсан уу?
- Тэр олонд тийм ч нэр алдартай байгаагүй. Хичнээн дайсантай байсныг тодруулахад нилээд ажил хийх шаардлагатай болно. Та нарын хохирогчид бас ийм юм тохиолдсон юм уу? Би тэр хохирогч эмэгтэйнд шөнийн цагаар нэвтэрч орсон уу гэж асуух гэсэн юм.
- Үгүй. Алуурчныг хохирогч өөрөө гэртээ оруулсан гэж бид бодож байгаа. Охиныг сургуулиасаа ирэхэд нь алуурчин аваад явсан. Кэрол Стами өчигдөр надтай ярихаар утасдсан байсан. Тэр та нар луу бас утасдсан уу?
- Үгүй. Миний бодлоор энэ хоёр тохиолдол хоорондоо ямар ч хамаагүй юм шиг байна.
- Охинд юу тохиолдох байсан бол?
- Юу гэсэн үг вэ? Түүний аз болж тэр найзындаа байсан. Хэрэв тэр энд байсан бол бас тэр галзуугийн хоол болох байсан.
- Магадгүй тэр бас хулгайлагдах байсан.
- Магадгүй. Гэхдээ энэ магадгүй гэдгээр чинь хол явахгүй. Хэрвээ чи энэ хэргийг гардан авахыг хүсэж байгаа бол илүү дээр үндэслэлүүд гаргаж ирэх хэрэгтэй, найз минь.
Фостер хэсэг алсыг ширтэн зогслоо. Бороо ширүүсэн орж богиносгож засуулсан үсийг нь даган урсана. Одоо эргэн тойронд улам бүрэнхий болсон байв. Хамтрагчийнх нь зөв байлаа. Фостер энэ аллагуудад нэг ижил шинж төрх байгаа гэдгийг л зөвхөн мэдэрч байгаа ч чухам яг ямар арга барил гэдгийг хэлж мэдэхгүй байв. Өөрт нь нэг бүдэг бадаг бодол байгаа ч үүнийг тайван сууж эргэцүүлэх хэрэгтэй гэж Фостер боджээ.
- Сонсооч гэж Алвин нөхөрсгөөр хэлээд
- Алга болсон охины хэрэг дээр бид одоохондоо юу ч хийж чадахгүй. Мөрдлөгийнхөө талаар би чамд хувиараа мэдэгдэж байх болно. Хэрвээ миний зөв болж энэ хөлсний алуурчны хийсэн хэрэг байх юм бол надад хэрэгтнийг олж барих их хэцүү байх болно гэдгийг чи ойлгож байгаа байлгүй. Хэрэв энэ хэрэг тооцоо бодсон өшөө авалт биш бол дараа нь хоёулаа дахин ярилцъя. Ингэж тохирох уу? гэлээ. Фостер одоохондоо ингэхээс өөр арга байхгүй гэж бодоод толгой дохисноо
- Чи охиныг яая гэж бодож байна? гэж асуулаа.
- Бид түүнийг хамгаалалтанд авах тал дээр санаа тавина. Тэгээд дараа нь төрөл төрөгсдөд нь аваачиж өгнө.
- Охинд өөр ямар ч төрөл садан байхгүй. Би тэдний гэр бүлийн намтар түүхийг сайн мэднэ.
- Зүйтэй. Магадгүй найз нөхдийнх нь нэгэнд өгье. Тэгээд дараа нь юу болохыг харцгаая. Би хэлсэн амандаа хүрч түүнд хэрэгтэй хамгаалалтыг гаргаж өгнө.
Фостер машиныхаа түлхүүрийг гаргаж ирлээ.
- Нохойг хордуулж алсан. Өчигдөр орой. Магадгүй чи нохойг чандарлахаас өмнө амьтны эмч рүү очиж задлан шинжилгээ хийлгэж болох юм.
Бороон дунд шил арчигчаа ажиллуулан машинаа жолоодох зуур Фостер Алвинтай ярьсан зүйлсээ бодсоор явлаа. Охиныг гэртээ байгаа гэж алуурчин бодож байсан юм болов уу? Тэр гэртээ байгаагүй учраас алагдаагүй эсвэл хулгайлагдсангүй. Алуурчин гэрийн ойр орчинд сайн ажиглалт хийгээгүй учраас охиныг гэрээсээ явахыг анзаарсангүй юу? Фостер цэцэрлэгт алагдчихсан хэвтэж байсан Стамигийн хүүгийн тухай бодлоо. Алуурчин хүүг хулгайлсангүй. Таамаглаж байгаагаар нь энэ аллагууд хоорондоо холбоотой юм бол тэр ижил төстэй зүйл нь яг юу юм бол? Хаа нэгтээ ийм зүйл байх ёстой гэдгийг Фостер мэдэж байгаа ч яг тэр гээд тодорхой хэлчих юм одоогоор байсангүй.
Фостер толгойгоо амрааж дахин бодолд дарагдахгүйг хичээн стерео тоглуулагчаа асаалаа. Үгийг нь мэдэхгүй ч ая нь нэг л танил дуу сонсогдсон боловч тэр толгойд эргэлдэх бодлоо орхиж чадахгүй байлаа.
Алвиныг хэлсэн амандаа хүрнэ гэдэгт Фостер итгэж байсан тул Рэчил одоо аюулгүй байгаа билээ. Леони тэр хоёроос гадна одоо Их Британид тэдний төрөл төрөгсдөөс гурван эрэгтэй амьд байгаа билээ. Нэг Стами шоронд хоригдож байгаа учир түүнд тэрнээс өөр найдвартай хамгаалалт гэж үгүй. Хоёр дахь нь Антони Чапман. Тэд одоогоор түүний талаар сайн мэдэхгүй. Цагдаагийнхан түүнийг яаралтай олох нь чухал. Сүүлчийнх нь Гэри Стами байлаа. Фостер цэцэрлэгт амьгүй хэвтэж байсан Стамигийн хүүгийн тухай дахин бодсноо гэнэт нэг чухал юм саналаа.
Тэр Гэриг хамгаалалтанд авах арга хэмжээг хурдан зохион байгуулах хэрэгтэй байв.

_________________
Sakura


Top
   
PostPosted: Jul.02.17 12:10 pm 
Offline
Өвөг Дээдсийн Сахиус Гишvvн
Өвөг Дээдсийн Сахиус Гишvvн

Joined: May.10.10 2:23 am
Posts: 680
эхний ном маш сонирхолтой байлаа, маш их нууцлаг, тайлагдахад төвөгтэй, ээдрээтэй, Да Вибчийн код шиг санаанд ормооргүй үйл явдлаар дүүрэн, нэг эхэлбэл салахын аргагүй юм байна, орчуулга нь сайн, найруулга сайтай, ганцхан тогтооход төвөгтэй олон гудамжны нэр гарах юм, маш их баярлалаа, удам угсааны ийм лавлах байдаг, бүүр ийм мэргэжил байдаг гэж огт бодоогүй шүү. Дээхэн 2 дахь номны эхлэлийг уншаад зөндөө хүлээсэн ш дээ, хурдан оруулаарай. Орчуулгын эрхээ авчихаад хэвлүүлэх хэрэгтэй ш дээ, ийм их хөдөлмөр орсон байхад


Top
   
PostPosted: Jul.02.17 8:11 pm 
Offline
Дархан Гишvvн
Дархан Гишvvн
User avatar

Joined: Jul.30.06 7:33 am
Posts: 200
Location: Holland
panther wrote:
эхний ном маш сонирхолтой байлаа, маш их нууцлаг, тайлагдахад төвөгтэй, ээдрээтэй, Да Вибчийн код шиг санаанд ормооргүй үйл явдлаар дүүрэн, нэг эхэлбэл салахын аргагүй юм байна, орчуулга нь сайн, найруулга сайтай, ганцхан тогтооход төвөгтэй олон гудамжны нэр гарах юм, маш их баярлалаа, удам угсааны ийм лавлах байдаг, бүүр ийм мэргэжил байдаг гэж огт бодоогүй шүү. Дээхэн 2 дахь номны эхлэлийг уншаад зөндөө хүлээсэн ш дээ, хурдан оруулаарай. Орчуулгын эрхээ авчихаад хэвлүүлэх хэрэгтэй ш дээ, ийм их хөдөлмөр орсон байхад


Сонирхож уншсанд баярлалаа, Panther.
Энэ зохиолуудыг орчуулахад маш их хөдөлмөр орсон, энэ үнэн шүү. Газрын зураг, хотын картаас эхлээд судлаx зүйл их гарсан. Ялангуяа хоёр дахь номыг орчуулахад өөр шашны талаар унших шаардлагатай болсон. Би өөрөө эгээтэй л Наижл шиг болчихоогүй. :-D :-D :-D

_________________
Sakura


Last edited by naran1962 on Jul.03.17 12:20 am, edited 1 time in total.

Top
   
PostPosted: Jul.02.17 8:15 pm 
Offline
Дархан Гишvvн
Дархан Гишvvн
User avatar

Joined: Jul.30.06 7:33 am
Posts: 200
Location: Holland
13


Баасан гаригийн өглөө Наижлын хувьд таатай сайхан эхэлсэнгүй. Нэг охин алга болж аюулд өртөөд байхад тэр энд олигтой үр дүнд хүрсэн юмгүй зураг авалт хийлгэн үнэт цагаасаа алдсаар байв. Энэ удаа норвег эр, зураглаач Гаиг гуч эргэм насны эрч хүчтэй, хүрэн үст бүсгүй, найруулагч Лаисеттэ дагалджээ. Бүсгүйн зоригжуулсан үгнүүд Наижлд ямар ч тус болсонгүй. Түүний ухаан санаа нь хаа нэгтээ тэнүүчлэхээс гадна гарт нь өгсөн авах юмгүй муу бичигдсэн зохиолын үгс бас их нөлөөлж байлаа.
Үдийн цайны алдад сүүлчийн зураг авалтын үеэр Наижл хэтэрхий их хичээснээс хэл нь ээдэрч, нүд нь тогтохоо больсонд хамаг биеэ хураан суулаа. Лайсеттэ заримдаа сайшаасан үг хэлэх боловч тэр нь түүнийг жаахан хөгжүүн болгох зорилготой гэдгийг мэдэж байв. Гаи бүр ядарчихсан бололтой гүн санаа алдах нь Наижлд цөхөрч байгаагаа харуулах мэт. Хэд хоногийн дараа тэд өөр лүү нь утасдаж өөр тоглогч авахаар болсноо мэдэгдэнэ гэдэгт Наижл итгэлтэй байлаа.
Фостерын утсаар сандарсан бололтой хэлсэн үгс түүнийг
хэдий түгшээсэн ч байдлыг арай өөрчилжээ.
- Чиний надад өгсөн нэрсийн жагсаалтыг санаж байна уу? гэж тэр асуужээ.
- Хойч үеийн удмынхан уу?
- Чи жагсаалтыг эмэгтэй талын удмыг хөөж зөвхөн нөгөө хосуудыг хүртэл гаргасан учраас цөөхөн нэрс байсан. Наижл түүний хэлснийг баталлаа.
- Жагсаалтанд байсан хүмүүсийн хоёр нь, бас тэдэнтэй гэр бүлийн харьцаатай нэг хүн өчигдөр орой алагдсан. Кэти Дрэйк алагдсан, Наоми Бэкингэм сураггүй болсон. Жагсаалтанд байсан бас нэг охин алга болж, түүний эх үхсэн. Долоон жилийн өмнө нэг гэр бүлийн дөрвөн хүн Шинэ Зеланд руу нүүж суурьшсаныг бид мэдэж байгаа. Тэгэхээр одоо гурван хүн үлдээд байна. Тэдний нэгтэй Хадер бид хоёр өчигдөр ярилцсан. Түүнийг Гэри Стами гэдэг. Леони бол түүний алга болсон эгч нь байгаа юм. Эх нь мансууруулах бодисны тун хэтрүүлснээс болж нас барсан. Эгч нь алга болохоосоо өмнө нэг эрэгтэй хүнтэй уулзсан гэж хүү бидэнд хэлсэн. Тэр эрэгтэй хослол өмссөн байсан бөгөөд тэдэнд нууц эрдэнэстэй Жов гэдэг нэг хүүгийн тухай өгүүлдэг ном өгсөн гэсэн. Юуны талаар яриад байгааг минь чи ойлгож байна уу?
Наижл хэдийн ойлгосон байлаа. Өнгөрсөн үе эргээд иржээ.
- Миний бодлоор өнгөрсөн үед болсон нэг хэрэг энэ гэр бүлийнхнийг нэрвэж байх шиг байна.
- Жагсаалтанд байсан бусад хүмүүс ямар байгаа вэ?
- Стамигийнхныг одоо цааш нь судлах хэрэггүй. Тэдний нэг нь шоронд сууж байгаа. Нэг охин сураггүй алга болсон. Нэг охиныг хамгаалалтанд авсан болохоор одоо найдвартай гэж бодож байна. Би тэр Гэри гэдэг арван нэгтэй хүүг хамгаалах тал дээр санаа тавина. Харин би чамайг Стамигийнхны биш нэг хүнийг хайж олоосой гэж хүсэж байна. Түүнийг Антони Чапман гэдэг. 1964 онд Зүүн Лондонд төрсөн. Би цагдаагийн хэрэгцээнд ашигладаг мэдээллийн санг шүүсэн боловч түүний тухай өөр мэдээлэл олж чадсангүй. Чамайг ид шидээ үзүүлж түүний талаар өөр юм олж чадна гэж би найдаж байгаа шүү. Хэрвээ миний зөв бол хэн нэгэн энэ удмынхныг нэг бүрчлэн хүйс тэмтрэхийг оролдож байна. Энэ үнэн бол Чапман дараагийн хохирогч болно.
Фостер утсаа шууд тасалчихав.
Наижл нас барагчид, гэрлэгсдийн бүртгэлээс Антони Чапманы төрсөн өдрөөр түүний тухай мэдээллийг хайсан боловч юу ч олдсонгүй. Антони бол хэдийн нас барсан Режиналд болон Эдит Чапман хоёрын ганц хүү байжээ. Түүний эх Эдит 2003 онд Бэтнал Грийнд байдаг Сэлби Стрийт дэх гэртээ 72 насандаа нас баржээ. Энэ хаяг Антонигийн төрсний гэрчилгээн дээр тэмдэглэгдсэн байв. Наижл эрэл хайгуулаа энэ утасны үзүүрээс эхлэхээр шийдэн Бэтнал Грийн рүү явахаар метронд суулаа. Сэлби Стрийт нь Валлансын Өргөн чөлөөтэй залгадаг нэгэн цагт гэмт хэрэгтэн ихэр ах дүүс Крэй нарын амьдарч байсан викториагийн үеийн загвар бүхий цувраа байшингуудтай жижигхэн гудамж ажээ. Эндэхийн байдал хуучны Ийст Эндийн хэв маягийг хадгалсан хэвээр үлджээ. Жижиг нарийн гудмаар машин бараг орох боломжгүй, байрнуудын гол хаалга явган хүний замд тулсан харагдана. Гудамжинд хэдэн хөрш хоорондоо хөөрөлдөн зогсож байлаа. Энд хөл бөмбөг өшиглөөд гүйж байдаг хүүхдүүд харагдсангүй, бодвол сургуульдаа явцгаасан бололтой. Наижл өөрийгөө өнгөрсөн цаг үеийнхээ мөрөөдөлд хэтэрхий автаад байгаа юм биш байгаа гэж бодлоо.
Чапманыхан 17 дугаарын байшинд амьдарч байжээ. Наижл 11 дүгээр хаалганы урд ярилцаад зогсож байгаа хоёр эмэгтэй рүү дөхөж очлоо. Тэд Наижл руу эргэн харснаа харцанд нь үл итгэсэн байдал тодорч ирэв. Наижл найрсаг байхыг хичээн эмэгтэйчүүд рүү харан инээмсэглэлээ.
- Хатагтай нар аа, саад болсныг минь өршөөгөөрэй. Та бүхнээс юм асууж болохсон болов уу? Би эндээс нэг мэдээлэл хайж байгаа юм. Та нарыг надад тусалж магадгүй гэж би бодож байна.
Наижлын гадна төрх, биеэ авч яваа байдал хатагтай нарын эргэлзээг багасгасан боловч тэд хардалт сэрдэлтээ хадгалсан хэвээр харагдана.
- Энэ 17 дугаар хаалганд амьдарч байсан хатагтай Чапманыг та нар таньдаг байсан уу? Хоёр эмэгтэйн нэг бухимдсан бололтой тамхиа угсруулан сорж утааг нь хамраараа савсуулан гаргаснаа
- Би. Би энд амьдардаг гэж хэлээд дэргэдэх хаалга руугаа заагаад
- Эдитийг би сайн таньдаг байсан. Сайхан зантай эмгэн байсан. Тэр хэдэн жилийн өмнө нас барсан. Та яагаад энэ талаар мэдэх гээд байгаа юм бэ? гэж сөргүүлэн асуулаа. Наижл энэ асуултанд хэдийн бэлтгэлтэй байжээ. Тэр худлаа ярихдаа муу ч хэрвээ үнэнийг хэлбэл бүгд амаа үдсэн мэт юу ч хэлэхгүй гэдгээс айж байсан билээ.
- Би удмынхаа модыг гаргаж байгаа юм. Тэгтэл хатагтай Чапман миний төрлийн хүн болж таараад байна. Тэр нас барсныг би мэднэ. Гэхдээ би хатагтайн хүү Антони Чапманыг хайж байгаа юм.
- Хүү гэнэ ээ? гэж эмэгтэй сонссон зүйлдээ итгээгүй бололтой дуу алдснаа
- Ямар ч хүү байгаагүй. Реж, Эдит хоёр хүүхэдгүй байсан шүү дээ гэлээ.
- Та үүнийг сайн мэдэж байна уу?
- Тийм ээ, тэгэлгүй яахав. Би хорин жилийн өмнөөс энд амьдарч байна. Тэр үед тэдэнд хүү байгаагүй, бас тэд энэ талаар юу ч ярьдаггүй байсан. Эдит таны хайж байгаа хүн гэдэгтээ та итгэлтэй байна уу? Наижл газар ширтэн зогсоод
- Минийхээр бол тийм. Антони Чапман бол Эдит, Режиналд хоёрын хүү, 1964 онд энэ байшинд төрсөн гэж хэллээ. Тэгээд тэр халааснаасаа эвхэж нугалсан төрсний гэрчилгээний хуулбарыг гаргаж ирэв. Хоёр эмэгтэй хуулбарыг сайн харахаар тонгойн Наижлд ойртоход тэднээс тамхи, үнэртэй усны холилдсон үнэр ханхалж байлаа. 11 дүгээр тоотод амьдардаг эмэгтэй баримтыг дахин шинжиж
үзээд Наижл руу харав.
- Хачин юм. Өдөр бүр л нэг шинэ юм мэдэж авах юм, тийм ээ? Эдит хүүгийн талаар хэзээ ч ярьж байгаагүй. Эрүүл мэндийн шалтгаанаас болоод тэднийг хүүхэдтэй болж чадаагүй байх гэж бид боддог байсан. Хүүг энд байсаар байхад шүү дээ. Тэр хүүд юу тохиолдсон юм бол оо?
- Би ч гэсэн үүнийг сонирхож байна гэж Наижл хариу хэлээд
- Магадгүй энэ талаар мэддэг хүн энэ хавьд амьдардаг болов уу? Өндөр настай хүмүүс эсвэл тэр 17 дугаар тоотод амьдарч байгаа хүмүүс ч юм уу? гэж асуулаа.
- Үгүй. Тэнд гаднаас ирсэн нэг залуу амьдардаг. Тэр хүн эндэхийнх биш.
Эмэгтэй тамхиа хэдэн удаа угсруулан сорж хэсэг бодолхийлж зогсох үед Наижл түүний хөлөндөө угласан гэрийн шаахайг харах гэсэн мэт доошоо харан зогсож байлаа. Гэнэт нөгөө эмэгтэй Наижлыг хуруугаараа чичлээд толгойгоо дохисноо
- Чи хаанаас эрж хайхаа мэдэж байна уу? Синт Маттьюгийн сүм. Сүм бол Эдитийн амь амьдрал байсан юм гэлээ.

Сүм хоосон, дотор нь хүн байсангүй. Наижл сүмд хөл хөдөлгөөн орох хүртэл хүлээх зуур үдээс хойшхи ихэнх цагийг сүмийн ойролцоо холхиж өнгөрөөв. Гадаа хэдийн бүрэнхий болж, тэгээс дээш өгсөхөө байсан агаарын хэм хурдан буурч улам хүйтэрчээ. Харин хүйтэн бороо орохоо больсон нь сайн хэрэг байлаа. Дайны үед Германы бөмбөгдөгч онгоцнууд бараг газартай тэгшилсэн энэ Синт Маттью сүм бол орчин тойрныхоо гол цөм нь болдог бөгөөд гэмт хэргийн асар их түүх агуулдаг ажээ. Энд нөгөө ах дүү Крэй нарын оршуулгын ёслолыг зохион байгуулж байжээ. Сүмийг тойрон хүрээлсэн оршуулгын газар түүнийг өдөр тутмын чимээ шуугианаас тусгаарлаж, цамхагуудын орой нэгийг сануулах мэт бүрэнхий болсон цэлмэг тэнгэр лүү
сэрийн харагдана.
Залбирлын ном тавихаар орж ирсэн хамба ламтныг Наижл хараад вандан сандлуудын голоор түүнд дөхөн очиж өөрийгөө танилцууллаа.
- Би зав муутай байна гэж хамба лам Наижлыг гал цог гэрэлтсэн нүдээр харангаа хэлэв. Наижл түүний улаан хүрэн царай, ус гүйлгэнэсэн ч эцэг хүний эелдэг зөөлөн харцаар харах нүдийг ажиглаад түүний нас жар хол гарсан бололтой гэж таамаглан бодлоо. Наижл уул нь хувийн асуудлаа ярилцахаар ирсэн бусад сүсэгтний адил дугаарлан зогсож болох байжээ.
- Би урьд өмнө таны сүсэгтнүүдийн нэг байсан эмэгтэйн талаар ярилцах гэсэн юм. Түүнийг Эдит Чапман гэдэг. Хамба лам харцаа өргөөд
- Эдит? Сайхан сэтгэлтэй эмэгтэй байсан. Түүний талаар чи юу мэдэх гэсэн юм бэ? гэлээ.
- Таныг миний хэдэн асуултанд хариу өгөхөөс дургүйцэхгүй болов уу гэж би бодсон юмсан. Би бол удам судлаач хүн.
- Гайхалтай! Сонирхогчийн үүднээс хэлэхэд энэ талаар тантай ярилцвал надад таатай байх болно.
Тийм ээ, одоо хүн бүр ийм юм оролддог болчихжээ гэж Наижл бодов.
- Нээрэн үү? Ямар гайхалтай хэрэг вэ. Гэхдээ хатагтай Чапманы тухай...
- Миний эхийн талыг судлахад хэцүү биш гэж хамба лам үргэлжлүүлэн хэлээд
- Түүнийг сүсэгтнүүдийн бүртгэлд үзэж болно. Сүсэг бишрэлийнхээ дуудлагыг би түүнээс өвлөж авсан. Харин эцгийн тал дээр бол 1878 оноос өмнө нууцлаг юм байдаг бололтой. Ул мөргүй мухардах чинь солиормоор юм байна лээ, тийм ээ? Магадгүй би таныг хөлсөлж авч болох юм.
- Би ийм юмыг боломжийн үнээр хийдэг. Харин хатагтай Чапман ...
- Тийм ээ, Сайхан сэтгэлтэй настан байсан. Сүмийн үнэнч
сүсэгтэн гишүүдийн нэг. Та юу мэдэх гэсэн юм бэ?
- Бүртгэлд түүнийг хүүтэй байсан гэж тэмдэглэсэн байсан.
Хамба ламын царай барайж нүдний гал цог нь бөхөөд ирэв.
- Яадаг юм билээ. Үнэхээр тийм байсан гэж үү? Тэр дахин өөр юм хэлсэнгүй хийж байсан зүйлээ үргэлжлүүлэв.
- Өршөөгөөрэй. Би таныг тэвдүүлж сандраахыг хүсээгүй юмсан.
- Хэний даалгавраар та үүнийг судалж байгаа юм бэ, ноён Барнес? Наижл ийм асуулт тавина гэдгээс хэдийн болгоомжилж байжээ. Тэр хэдийгээр шашингүйн үзэлтэн ч гэсэн зүрх сэтгэл нь сүсэг бишрэлтэй хэн нэгнийг хуурахыг түвдсэнгүй.
- Цагдаагийн газар. Ламтан нүдээ тас аньж, түүний эелдэг найрсаг зангаас юу ч үлдсэнгүй.
- Тэр цагдаагийн газар чинь гэм зэмгүй настай эмэгтэйн хүүгээр яах гэсэн юм бэ? Бүхэл амьдралынхаа турш тэр эмэгтэй ямар ч асуудал гаргаж байгаагүй.
- Би үүнийг мэдэж байна. Бид түүний хүүг олох хэрэгтэй байна. Бидний мэдэж байгаагаар түүнд аюул учрах гээд байна.
- Ямар аюул нүүрлэж байгаа юм бэ?
- Намайг үнэхээр уучлаарай. Би энэ тухай хэлж болохгүй.
Хамба лам уруулаа хазлан Наижлыг хэсэг ажиглаж зогслоо. Наижл царай нь улаа бутрахыг мэдрэв. Ард нь чулуун шалан дээр ламтны хэсэг холхих чимээ сонсогдож байснаа тэрбээр дахин ярьж эхэллээ.
- Ноён Барнес, та залбирч байсан уу?
Наижл тархин дундуур нь татаад авсан мэт хэсэг хөшиж дараа нь энэ асуулт арай заль мэх юм биш биз гэж өөрөөсөө асуулаа.
- Үгүй, ер нь үгүй шүү гэж тэр арайхийн хариулав.
- За тэгвэл өнөө орой чи залбирах болж дээ. Ламтан Наижлд нэг залбиралын ном өглөө.
- Оройн мөргөл удахгүй эхэлнэ. Намайг сүсэгтэнгүүдтэйгээ
ярилцаж дууссаны дараа хоёулаа дахин ярилцаж чамд тус болох эсэхийг харъя.

Мөргөл дууссаны дараа хамба лам Наижлыг сүмийн ард байрлах контор луугаа дагуулан явлаа. Тэр Наижлд сандал өгч халуун юм уухыг санал болгов. Наижл хариуд нь аяга ус хүслээ.
Хамба лам бичгийн ширээнийхээ ард суудалдаа тухлан гэдэргээ налан суув.
- Урт удаан оройн мөргөлийн дараа жаахан амсxиймээр болдог юм. Хатагтай Чапманы хүүг яагаад хайх болсноо надад хэлээч.
- Тэр аюулд өртөнө гэдэг нь гарцаагүй болоод байна.
Хамба лам толгой дохилоо. Түүний улаа бутарсан хацар, махир хамар, гал цогтой нүд нь Наижлд хөгжилтэй хүүхэлдэйнүүдийн цуглуулганд байдаг нэг хүүхэлдэйн төрхтэй адилхан санагдав.
- Энэ үнэн бол тэр үед үнэхээр түүний зөв байсан гэдгийг баталж байна.
- Хэний? Хатагтай Чапман уу?
- Тийм ээ. Хамба лам кофегоо уулаа.
- Хүүхэд үрчлүүлэх мэтийн зүйлд сүм ямар үүрэг гүйцэтгэдгийг удам судлаач хүний хувьд чи сайн мэдэх байлгүй. Наижл мэдээж энэ талаар сайн мэднэ. Урьд өмнө хүүхэд үрчлэлтийн асуудлыг янз бүрээр зохицуулдаг байсан ч голчлон сүм хийд голлох үүргийг гүйцэтгэж, хүсээгүй хүүхдүүдийг ядуучуудын гараас авч баян хүмүүст өгдөг байжээ.
- Тийм ээ, би мэднэ.
- Миний өмнө байсан хамба лам, эрхэм хүн Роберт Дийдэлүс энэ тал дээр их идэвхтэй байсан бөгөөд онцгой анхаарал тавьдаг байсан. Хамба лам Наижлыг нүдний шилнийхээ хүрээн дээгүүр шагайн харснаа
- Гэхдээ тэр бүртгэл анкет хөдлөх тал дээр том
асуудалтай хүн байсан. Миний юу хэлэх гээд байгааг та ойлгосон биз дээ.
Ламтан нүдний шилээ авч тохоосны нэгийг амандаа зуулаа.
- Хэдэн жилийн өмнө хатагтай Чапманы нөхрийг нас барсны дараа түүнийг уйтгар гунигаа давж туулахад нь туслахаар би нилээд хугацааг түүнд зарцуулсан юм. 1964 онд миний өмнө байсан хамба лам хүүг нь үрчлэх асуудлыг зохицуулсан гэж тэр надад ярьсан. Хүү тэр үед хоёрхон сартай байсан гэсэн.
Бурхныг гомдоож мэдэхээр хараалын үг санаанд нь орсон ч Наижл амаа хамхиж суулаа.
- Хүүд асуудал байсан юм болов уу? Тахир дутуу байсан юм уу?
- Хүүхдийг үрчлэх шалтгаан нь хүүтэй ямар ч холбоогүй гэж тэр эмэгтэй надад баталж хэлсэн. Үүний төлөө тэр мөнгө авахыг ч хүсээгүй. Гол асуудал нь зөвхөн бяцxан хүүг аюулгүй байлгах явдал байсан учраас ламтан Дийдэлүс хүүхэд үрчлэлтийг маш сайн нууцалсан. Хатагтай хүүхэдтэй болохыг хүсдэггүй байсан бөгөөд түүний хувьд хүү санамсаргүй гайгаар олдсон гэж надад хэлсэн. Тэр аборт хийлгэхийн эсрэг байсан учраас хүүхдээ тээж төрүүлээд дараа нь хэдэн долоо хоног асарсан. Гэсэн ч хатагтай төрсөн цагаас нь эхлэн хүүг өөрөөсөө холдуулахыг хүсэж байжээ.
- Энэ ч жихүүдэс хүрмээр эвгүй сонсогдож байна шүү.
- Тэгэлгүй яахав. Надад ч гэсэн тэгж санагдсан. Гэхдээ миний мэргэжлийн хүмүүсийн дунд аливаа зүйлийг шууд дүгнэж болохгүй гэсэн нэг зарчим байдаг. Би үүнийг эзнээсээ суралцсан юм. Хамба лам нүдээ ирмэснээ кофеноосоо балгаад яриагаа үргэлжлүүлэв.
- Миний санаж байгаагаар хатагтай миний цочирдохыг анзаарсан юм даг. Хатагтай уул нь согтууруулах ундаа уудаггүй ч тэр орой хэдэн хундага дарс тогтоосон. Дараа нь тэр гал тогооны ширээн дээгүүр тонгойж над руу ойртоод намайг сүрдүүлсэн харцаар ширтсэн гэж ламтан хэлээд
өөрөө ширээн дээрээ тонгойн Наижл руу ойртлоо.
- "Хэрвээ хүү миний дэргэд байсан бол тэд түүнийг хэзээ нэгэн цагт олох байсан. Яг л намайг барьж авахаа шахсан шиг. Би ийм юм болохыг хүлээн зөвшөөрч чадахгүй учраас хүүгээ аюулгүй байлгах гэсэндээ эх хүн бүрийн хийх байсан зүйлийг хийсэн" гэж тэр надад хэлсэн. Би "тэд" гэж хэн болохыг асуусан боловч хатагтай надад хэлэхийг хүсээгүй. Түүнийг яагаад нөхөртэйгөө хамт өөр тийшээ нүүж нэрээ сольж, эсвэл өөр улс орон руу цагаачлаагүй юм бэ гэж асуухад хатагтай энэ ямар ч ашиггүй гэж хариулсан.
Хатагтайд нагац эгч Маргарет нь тэд чамайг нэг удаа олсон юм чинь дахиад олох л болно гэсэн байсан. "Тэд хэзээ ч зогсохгүй ... Чөтгөр шулмаас өөрийгөө хамгаалах мэт биеэ хамгаал" гэж нагац эгч нь орилсон гэнэ лээ. Бас түүнийг хэзээ ч хүүхэдтэй болж болохгүй гэж анхааруулжээ. Энэ захиасыг эмээ нь орондоо амьсгал хураахын өмнө Маргаретад хэлсэн бөгөөд тэр үүнд нь итгэсэн гэсэн. Яг л Эдит шиг. Эмээ нь урьд нь хэнд ч ярьдаггүй байсан болохоор Маргаретыг төрөл төрөгсөддөө энэ тухай хэлэхэд тэд түүнд итгээгүй байна. Тэд Маргаретыг галзуурсан гэж үзээд нэг сэтгэцийн эмнэлэгт хорьчихжээ. Тэгээд тэд түүнийг бүр мөсөн мартчихсан. Эдит тэр газрыг аймшигтай гэж хэлж байсан. Ганцxан Эдит л Маргаретыг нас бартал нь эргэж тойрж байсан бөгөөд нөхрөөс нь өөр хэн ч энэ талаар мэддэггүй байсан. Тэр нагац эгчийнхээ хэлсэнд итгэсэн. "Миний зөв байна уу, эсвэл буруу байна уу, энэ надад хамаагүй. Би аз туршихыг хүсэхгүй байна. Маргарет өөрийг нь дагаж мөрдсөн аймшигтай юмыг туулж өнгөрүүлсэн" гэж тэр надад хэлсэн. Энэ бүгдийг хатагтай надад ярьсан. Тэр өөр юу ч нэмж хэлээгүй.
Наижл "тэд" гэж хэн юм бол гэж өөрөөсөө асуулаа. Ямартай ч тэр хатагтай төрүүлсэн хүүд нь аймшигтай юм тохиолдохоос сэргийлж өөрөөсөө холдуулсан юм байна.
- Хатагтай ганцxан тэр орой л энэ тухай ярьсан. Хүү нь сайн байгааг хатагтай мэддэг байсан болохоор энэ нь түүнийг тайвшруулдаг байсан.
Гэр бүлгүй, төрүүлсэн ганц хүүхдээ хүнд өгчихсөн, нөхөр нь хэдэн жилийн өмнө нас барсан ганц бие эмэгтэй яаж тайван байж чадах вэ дээ гэж Наижл бодлоо. "Тэд" гээд байгаа хүмүүсээс айж байсан энэ эмэгтэй өчнөөн золиос гаргах хэрэгтэй байсан. Байдлыг ажихад хамба лам бас түүнтэй адилхан нэг зүйл бодсон бололтой.
- Тэр өөрийнхөөрөө зүтгэдэг зөрүүд хүн болохоороо үүнийгээ дандаа зөв гэж үздэг байсан. Үнэнийг хэлэхэд нэг их идэвх санаачлагатай байгаагүй ч сүм түүний амь амьдрал байсан. Хатагтай энд танилуудтайгаа уулзаж, оройн бинго руу явж цаг нөхцөөдөг байсан. Тэр ер нь жирийн зүйлээр оролддог энгийн хүн байсан даа.
- Хатагтайн нуугдаж зугтах хэрэгтэй байсан тэр хүмүүс чухам ямар хүмүүс байсан юм бол гэж та өөрөөсөө асууж байсан уу?
- Мэдээж. Даанч хэдэн солиотой бодлоос өөр юу ч толгойд ороогүй. Ламтан кофегоо ууж дуусгаад
- Ингэхэд хатагтайн хүүд аюул учруулах гээд байгаа хүмүүс чинь хэн юм бэ?
- Бид түүнийг мэдэхгүй байгаа.
- Зүйтэй. бас л нэг нууцлаг зүйл гэж хэлж болох юм байна. Ламтан бугуйн цагаа харснаа
- Би одоо гэртээ харих хэрэгтэй, эхнэрийн маань санаа зовчихно. Ингэж хэлэх маань зохисгүй ч харуй бүрий болсон үеэр манай сүмийн ойролцоо ирэхгүй байсан нь дээр гэж нэмж хэллээ.
Наижл суудлаасаа босож хүрмээ өмсөв.
- Таны өмнө байсан хамба лам хүүхэд үрчилж авсан эцэг эхийн талаар тэмдэглэл бичиж үлдээгээгүй юм уу? Хамба лам өрөвдөлтэйгөөр толгой сэгсрэв.
- Үгүй. Ноён Барнес, үнэнийг хэлэхэд хэрвээ тийм юм байсан байлаа ч би танд тэдний тухай хэлж өгөхгүй байсан. Өдийд дөчин нас хүрчихсэн тэр хүн дээр очоод түүнийг үрчлүүлээд зогсохгүй, нэрийг нь үл мэдэх хэдэн хүн өөрийг нь алах гээд хайж байна гэж хэлж байна гэж та бодоод үз
дээ. Танд энэ тийм сайхан санаа гэж бодогдож байна уу?
- Үгүй. Гэхдээ тэр үхснээс үнэнийг сонссон нь дээр ч байж магадгүй.
- Энэ тал дээр бол таны зөв. Гэвч миний мэдэж байгаагаар бидний яриад байгаа тэр баримт энд даанч алга.
Наижл санаа алдав. Ямар ч баримт мэдээлэлгүйгээр Антони Чапман буюу одоо өөр нэртэй ч болсон байж магадгүй түүнийг хайж олох боломжгүй болжээ. Тэгсэн ч түүнийг хайж байгаа нөгөө хүмүүст бас хэцүү байх болно. Наижл хаалга руу явж байснаа дороо зогсож
- Эдитэд хүүхдээ холдуулах хэрэгтэй гэж хэлсэн нагац эгч нь хаана, ямар сэтгэцийн эмнэлэгт эмчлүүлж байсныг тэр хэлж байсан уу? гэж ламтнаас асуув.
Хамба лам толгой дохилоо.
- Колни Хатч. Эдит тэр газрыг хорвоо ертөнц дээрх амьд там гэж нэрлэж байсан.

_________________
Sakura


Top
   
PostPosted: Jul.02.17 8:17 pm 
Offline
Дархан Гишvvн
Дархан Гишvvн
User avatar

Joined: Jul.30.06 7:33 am
Posts: 200
Location: Holland
14


Фостер Сузи Дансоны гэр лүү очиж явлаа. Байшингийн нүүрэн талын цонхоор гэрэл асаасан өрөөнд хүн харагдаагүй ч гэрт хүн байгаа нь илт байв. Тэнд нэг төгөлдөр хуур, нотны тавиур дээр бас нэг хийл хөгжим харагдана. Сузиг хөгжим сонирхдог гэж Фостерын санаанд огт бууж байгаагүй ажээ. Тэр хүүхэдтэй юм болов уу? Энэ талаар санаанд нь юу ч орж ирсэнгүйд тэр өөрөөсөө ичих шиг боллоо. Тэр Сузигээс энэ талаар асууж байгаагүй бололтой. Түүнийг нөхрөөсөө салсныг харин мэдэж байв. Фостер хаалганы хонхыг дарлаа.
Арваад хормын дараа уруулаа урьдын адил нямбай будаж нүүр дүүрэн инээмсэглэл цацруулсан Сузи Дансон хаалгаа онгойлгов. Тэр үсээ шууж янзлан, алтан ээмэг зүүж, үдшийн бариу хар даашинз өмсжээ.
- Өө, гэж тэр дуу алдаад инээмсэглэл нь сарнин алга болж Фостерыг гайхшран харлаа.
- Грант.
- Чи сайхан харагдаж байна гэж Фостер үнэн сэтгэлээсээ хэлэв.
- Баярлалаа. Сузигийн сандарсан нь хоолойн өнгөнөөс мэдэгдэж Фостерын хажуугаар гудамж руу хэдэн удаа хяламхийн харлаа.
- Чамд дуулгалгүй ирсэнд уучлаарай. Би чам руу утасдсан боловч чи хариу өгөөгүй.
- Үнэндээ чи цагаа ололгүй ирлээ. Би зочин ирэхийг хүлээж байгаа юмсан.
- Би нэг их удахгүй гэж хариулсан Фостер энд яг юу болоод байгааг ойлголоо. Сузи хүнтэй болзсон юм байна гэж бодсон Фостерын зүрх нь шимшрэв. Хардалт гэж нэрлэдэг энэ мэдрэмж Фостерт олон жилийн өмнө төрж байсан санагдана.
- Өө, намайг үнэхээр уучлаарай гэж Фостер сандран хэлэв.
Сузи санаа зовох хэрэггүй гэж ойлгуулах мэт толгой сэгсрээд
- За, гэрт орж ярилцъя гэснээ мөрнөөс нь чангаан дотогш татан орууллаа.
Урд нь алхах Сузигийн түрхсэн үнэртэй усыг үнэртсэн Фостерын зүрх улам хүчтэй шимшрэн өвдөв. Өнгөрсөн жилүүдэд өөрт нь өчнөөн боломж байсаар байтал түүнийг яагаад болзоонд уриагүй бол оо? Хариулт ойлгомжтой, учир нь чи усан тэнэг. Дээр нь тэр дандаа бүх юманд татгалзсан хариу өгдөг байсан нь нөлөөлсөн. Сузигээс ажлын шугамаар тусламж гуйхаар ирсэн Фостер араас нь алхаж явахдаа ийнхүү бодож байлаа.
Сузи донжийг нь тааруулж сайхан төхөөрөмжилсөн гал тогооны өрөөнд орж, шууд хөргөгч рүүгээ очиж лаазтай пиво
аваад Фостерт өгөв.
- Чамайг бага зэрэг балгахаас буцдаггүй байсан шиг надад санагдах юм. Улаан дарс бил үү? Цагаан л биш бол болно гэж чи дандаа хэлдэг байсан. Надад улаан дарс алга. Пиво болно биз дээ? Энэ бүхнийг Сузи марталгүй санаж байгаад дотроо баярласан Фостер толгой дохилоо. Цагаан дарс бол Австраличууд болон эмэгтэйчүүдийн уудаг ундаа. Үүнийг батлах мэт Сузи цагаан дарс задлан өөртөө хундагалав.
- Ганцаараа уухыг би тэвчиж чаддаггүй юм. Харин чамайг харсан чинь ам цангаж байснаа мэдлээ гэж хэлснээ тэр инээд алдлаа.
- Үүнд чинь инээдтэй юм юу байгаа юм бэ? гэж Фостер асуугаад пивоноос балгав. Сузи толгой сэгсрээд
- Юу ч биш ээ гэлээ. Тэгээд тэр Фостероор тохуурхснаа булзааруулах гэсэн мэт санаа алдлаа.
- Ямар нэг яаралтай хэрэг гараа юу? Чи Наомиг олсон гэж хэлэхээр ирсэн юм уу?
- Үгүй, Түүнийг олоогүй байгаа. Сузигийн царай барайлаа.
- Чи охиныг үхчихсэн гэж бодож байх шиг байна, тийм биз дээ? гэж Фостер хэлэв.
- Аль ч талаас нь үзсэн тэгсэн гэж би бодож байна гэж Сузи хариулаад
- Охин одоогоор үхээгүй байлаа ч удахгүй тийм юм болно гэлээ.
- Хэрэв би чамд одоо тэрнээс ч их юм болоод байна гэж хэлвэл чи анх төрсөн сэтгэгдлээ надад хэлэх үү?
- Юу болсон юм бэ?
- Би дөнгөж сая хүн амины хэрэг гарсан Эссексээс ирлээ. Эцэг, эх, хүү гээд гурван хүн алагдсан. Охин нь өөр газар санамсаргүй байж таарсан учраас өртөөгүй юм шиг байна.
- Би гарсан хэргүүдийн холбоосыг олж харахгүй байна.
- Тэд бол Кэти Дрэйкийн холын садангууд. Миний бодлоор урьд
өмнө болсон нэг хэргээс болоод энэ хэргүүд гарч байна.
Сузи дарснаасаа балгаад Фостерыг ажиглан харлаа
- Урьд өмнө болсон нэг хэргээс болоод энэ бүх хэрэг гарч байна гэж тэр давтан хэлснээ
- Хэрэг гарсан газрын талаар ярь даа гэлээ.
- Эцэг хүү хоёрыг орон дотор нь толгой руу нь буудаж хороогоод дараа нь цэцэрлэг рүү чирч гаргасан байна. Эх нь бас буудуулж үхсэн боловч түүнийг орон дотор нь үлдээсэн байна лээ.
- Буудаж хороосон гэнэ ээ? Кэти Дрэйкийн хүн амины хэргээс шал өөр арга барилаар ажилласан байна.
- Би үүнийг мэдэж байна. Гэхдээ цогцоснуудыг цэцэрлэг рүү чирч аваачсан нь ямар учиртай юм бол?
- Грант, би цогцоснуудын гэрэл зургийг хармаар байна. Бас хэргийн газарт очиж үзэн, задлан шинжилгээний дүгнэлтийг унших хэрэгтэй.
- Энэ хэргүүдийг хоорондоо холбоотой гэж үзвэл яасан юм бэ? Кэтиг алж, Наомиг хулгайлсан тэр хүн энэ хүмүүсийг бас алсан гэж бодоод үзье л дээ. Тэгвэл чи юу гэж хэлмээр байна? Сузи мөрөө хавчснаа
- Зүйтэй. Би чамтай оролдоод үзье. Эцэг хүү хоёр гэсэн байх аа?
- Тийм ээ. Тэр хоёр Кэтитэй цусан төрлийн холбоотой.
- Тэгвэл алуурчин цогцоснуудыг цэцэрлэгт чирж гаргаснаараа нэг юм хэлэх гээд байна гэж үзэж болох юм. Хэрэв ямар нэг аймшигтай нууц байгаа бол тэр хүн үүнийг бүх хүнд шууд утгаар нь ил харуулах зорилгоор энэ аргыг хэрэглэж байж болох юм. Гэхдээ тэр Наомиг зүгээр алчихгүй яагаад хулгайлсан нь ойлгомжгүй байна. Тэр магадгүй охиныг алахаасаа өмнө өөр ямар нэг юм тодруулж мэдэх гэсэн эсвэл түүнийг нэг юманд золиослох гэж байгаа. Сузи гараа өргөж дэлгэн харуулснаа
- Уучлаарай, Грант. Энд гал тогооны өрөөнд суугаад нэгээс нөгөө рүү үсчиж байхын оронд илүү дээр таамаглал гаргахын тулд надад өөр мэдээллүүд хэрэгтэй байна гэлээ. Фостер түүнийг уучлалт эрэх хэрэггүй гэж мэдэгдэхээр
гараараа зангаад
- Чи надад хэдийн том тус хүргэлээ. Энэ миний хариуцсан хэрэг биш болохоор би мэдээллийг амархан олж авч чадахгүй. Гэхдээ би чадах бүхнээ хийнэ.
Сузи гар цүнхнээсээ нэрийн хуудас гаргаж Фостерт өгөөд
- Над руу цахим шуудан илгээсэн нь илүү амар байдаг юм гэлээ.
Фостер түүнийг өнөө орой юу хийх гэж байгааг асуух гэтэл хаалганы хонх дуугарлаа. Сузи цочсондоо агаарт бараг хагас метр үсрэх шиг түүнд санагдав.
- Өршөөгөөрэй. Би гэнэтийн явдалд дасаагүй юм.
- Би түүнийг арын хаалгаар чирээд гаргачих уу? гэж Фостер тоглоом хийгээд цагаа харснаа
- Би ч гэсэн хурдан явах хэрэгтэй. Арван нэгтэй нэг хүүг би асрамжийн газраас очиж авах ёстой гэж хэлэв. Сузи түүний хэлэхийг анзаараагүй бололтой
- Хмм, хүлээгээрэй гэж хайхрамжгүй хэллээ.
Сузи үүд рүү явлаа. Фостер хаалга онгойлгож, хошуун дээрээ үнсэлцэх чимээ гарснаа хүмүүс хоорондоо шивнэлдэхийг сонсов. Үүдний хонгилд хөлийн чимээ гарч, Сузи ирсэн хүнд гэрт нь зочин байгаа гэж хэллээ. Хацар нь улайсан тэрбээр ахлах комиссар Харрисыг дагуулан орж ирэв.
Хоёр эр бие биенээ харан хэдэн хором үг дуугүй зогсоцгоолоо. Фостер Харрисын гэрлэлт хэдийн бүтэл муутай болсон гэдгийг мэдэж байсан ч бүр ийм дээрээ тулсан гэж бодоогүй ажээ.
- Метрополитаны Цагдаагийн Газартай орооцолдохоос өмнө миний амьдрал илүү хялбар байж дээ гэж Сузи хэлснээ
- Брайн, чи юм уумаар байна уу? Нимбэгний ундаа эсвэл Кола уух уу? гэж асуулаа.
- Ус ууя гэж Харрис хариулаад Фостерыг хүйтэн харцаар ширтэв. Фостер түүний согтууруулах ундаа хэрэглэдэггүйг бүр таг мартчихсан байжээ. Сузи Фостерт лаазтай пиво харуулсанд тэр татгалзлаа. Тэр дараа нь өөрийнхөө хундаганд дарс мэлтэлзтэл дүүргэснээ бараг дуулдахааргүй дотроо инээд алдав.
- Ингэхэд чи энд юу хийж явдаг билээ, Грант? гэж Харрис ядарсан хоолойгоор асуулаа. Өнгөрсөн хэд хоногт болсон хэрэг явдлууд түүнд амаргүй, хэцүү байсан нь илт тэр их зүдэрсэн харагдаж байв.
- Би Сузитэй нэг саналын тухай ярилцсан юм. Ирсэн чинь харин сайн юм боллоо. Би яг албан контор луу очиж чамтай уулзъя гэж бодож байсан юм. Тэгсэн бол дэмий хэрэг болох байжээ. Эссекст болсон гурван хүнийг хороож алсан хэргийн талаар чамтай ярилцах гэсэн юм. Чи тэр талаар сонссон уу?
Харрис Сузигээс аягатай усыг авч талархсанаа харуулан толгой дохиж, сул гараа халаасандаа шургуулав. Сузи хоёр эрийг гал тогооны өрөөнд орхин гарлаа.
- Намайг энэ тухай сонссон уу гэж үү? Харамсалтай нь тийм. Маргааш Стэфен Бэкингэм болсон хэргийн талаар телевиз болон сонингуудад мэдэгдэл хийж олон нийтэд дэлгэн тараах гэж байгаа. Цаг хугацаа давчуу байна. Энэ бол бидний сүүлчийн боломж. Мэдээллийнхэн олны танил нэг муу дээрэмчний гэр бүлийг хороож алсан хэргээс илүү алга болсон арван дөрөвтэй охиныг эрж олох нь илүү чухал гэж үзнэ гэдэгт найдацгаая.
- Энэ хоёр хүн амины хэрэг хоорондоо холбоотой гэж би бодож байгаа гэж Фостер шулуухан хэлчихэв. Харрис түүнийг тохуурхсан маягтай хөгжилтэй хараад
- Чи үнэнээсээ хэлж байна уу? гэж асуулаа. Фостер толгой дохин
- Яг тийм. Би тэнд байсан. Харрисын инээмсэглэл царайн дээр нь удаан тогтсонгүй, харин учраа олохгүй гайхсан төрхтэй боллоо.
- Тэгэхээр чи тэнд байсан байжээ. Хэрвээ чи тэнд хэдэн хүмүүсийг шалгааж байцаасан бол бүр ч дээр байх байж дээ.
Фостер хор малтсан эдгээр үгийг үл тоомсорлов.
- Ингэхэд чи яагаад энэ хэргүүдийг хоорондоо холбоотой гэж бодоод байгаа юм бэ?
- Хохирогчид цөмөөрөө садан төрлийн хүмүүс.
- Ямар?
- Тэд холын төрлийн үеэлүүд. Тэд эмэгтэй удмын талдаа нэг элэнц эмэг эхтэй байсан. Харрис үгийг нь таслахаас өмнө Фостер яриагаа үргэлжлүүлэв
- Кэти Дрэйкийн хувцсан дээрээс олдсон үс эрэгтэй хүнийх байсан. Чиний мэдэж байгаагаар тэндээс ганцxан митохондрын ДНК-г илрүүлж чадсан. Кэти Дрэйк болон тэр үсний ДНК-гийн шинжилгээний үр дүнгээс тэд нэг элэнц эмэг эхтэй болох нь тогтоогдсон. Энэ ДНК мянган жилийн өмнө, эсвэл зуун жилийн өмнө амьдарч байсан эмэгтэйгээс удамшиж ирсэн байх талтай. Шинжээчдийн баг үүнийг баталсан боловч тэд энэ шинжилгээний хариуг мөрдөх ажиллагаанд ашиглах боломжгүй гэж үзсэн. Би өөрөө бодож үзээд Карл Хоггийн хэрэг дээр хамтран ажиллаж байсан Наижл Барнесын тусламжийг авахаар шийдсэн юм. Тэр Кэти Дрэйкийн эмэгтэй талын удмын төрөл садангуудаас хэдэн хүн амьд байгааг судалсан. Наижл Кэтигийн эмэгтэй удмын элэнц хуланцыг 1890 он хүртэл судалж гаргасан болохоор тийм ч олон хүн байгаагүй. Олдсон хүмүүсийн нэрсийг мэдээллийн санд оруулж шалгах үед би Стамигийн гэр бүлийнхнийг олсон.
Фостер амьсгаагаа дарахаар хэсэгхэн зуур завсарлав. Энэ хооронд Сузи гал тогооны өрөөнд буцаж ирсэн байжээ. Харрисын царайнд сэтгэл хөдөлсөн байдал илрээгүй ч яриа нь түүний анхаарлыг татаж байгааг Фостер анзаарлаа.
- Цааш нь үргэлжлүүл гэж Харрис хэллээ.
-Леони Стамигийн ээж мансуурах бодисонд донтогч байсан бөгөөд тун хэтрүүлснээс болж нас барсан. Тэр Леонигийн алга болдог өдөр нас баржээ. Тэр үед охин арван дөрөвтэй байсан. Фостер тэдэнд яриаг нь ухаж ойлгох хугацаа өгөхөөр хэсэг дуугаа хураав.
- Тэр охин хулгайлагдсан юм уу?
- Энэ хэргийг орон нутгийн цагдаагийн газар мөрдсөн юм байна. Тэгээд тэд охиныг гэрээсээ зугтсан гэсэн дүгнэлт гаргаад хэргийг хаасан.
- Энэ чинь харин надад их үнэмшилтэй санагдлаа. Тэр хүүхэд тэнд яагаад үлдэх ёстой байсан гэж?
- Одоо харин Стамигийн удмынхны өөр гэр бүлийг бөөнөөр нь хядаж хороосон хэрэг гарлаа.
- Энэ гарсан хэргийн онцлог шинж тэмдгүүдээс харахад гэмт хэргийн хүрээнийхэн нэг хүнийг үндэс угсаагаар нь хороож устгадаг хэрэгтэй адилхан байсан, Грант. Чамайг хаашаа хандуулах гээд байгааг ойлгож байгаа ч, харин надад энэ хэргүүд зөвхөн санамсаргүй тохиолдлоор давхцаж таарсан юм шиг санагдаад байна. Тэд садан төрлийн холбоотой байсан гэнэ шүү. Тэгээд энд чинь өөр юу байгаа юм бэ? Би удам судлалын талаар сайн ойлгодоггүй ч чи бид хоёрын холын, холын, холын элэнц хуланц нэг хүн байсан байж болох магадлалтайг бас ч гэж мэднэ.
Фостер угаасаа Харрисаас үүнээс өөр юм хүлээгээгүй ажээ.
- Би үүнийг сайн мэдэж байна. Би чамаас бас энэ хэрэгт цагаа гарздах хүмүүс гаргаж өгөөч гэж хүсээгүй. Гэхдээ энд нэг холбоо байгаа гэдгийг би гадарлаж байна. Стамигийн гэр бүлийг алсан хэргийг хариуцаж авсан мөрдөгчтэй би ярилцаж үзсэн.
- Тэр тэгээд энэ хэргийн талаар юу гэж байх юм?
- Түүний үзэж байгаагаар Мартин Стами бол буруу хүнээрээ оролдсон нэг сахилгагүй бацаан гэсэн.
Харрис "Харж байгаа биз дээ" гэж хэлэх мэт гараараа зангаснаа дуу нь эелдэг зөөлөн болж
- Сонсооч, Грант. Одоо үхсэн амьд нь ч мэдэгдэхгүй байгаа Наомиг эрж олох ажилд олигтой ахиц гарахгүй байгааг чи надаар хэлүүлэлтгүй сайн мэдэж байгаа. Хэрвээ хүсэж байгаа бол энэ учигны үзүүрийг хөөгөөд үз. Гэхдээ бодитой үндэслэлүүд олж харуулсны чинь дараа би чамд хүн хүч гаргаж өгнө гэлээ.
Фостер толгой дохиод
- Үнэнийг хэлэхэд надад тусламж хэрэгтэй байна. Одоогоор тэр эмэгтэй удмын талын садан төрлийнхнөөс гуравхан хүн амьд үлдсэн. Хамгийн эхнийх нь Стамигийн охин. Гэр бүлийнхнийг нь хүйс тэмтэрч байх үед тэр азаар найзындаа байж таарсан. Түүнийг одоо хамгаалалтанд авсан байгаа. Дараагийнх нь дөчин настай нэг эрэгтэй хүн. Бид түүний талаар юу ч олж чадаагүй байна. Сүүлчийнх нь Леони Стамигийн эрэгтэй дүү. Хэрвээ миний зөв бол тэр дараагийн хохирогч болж магадгүй. Би түүнийг найдвартай газар байлгамаар байна.
- Тэр одоо хаана байгаа юм бэ?
- Асрамжийн газар. Тэр гэмт хэрэг хийснээс болж цагдаагийн газарт нилээд хэдэн удаа бүртгэгдэж байсан. Би түүнийг одоо очиж авна.
- Тэгэхээр чи энэ ямар ч үндэслэлгүй хий бодлоосоо болж тэр хүүг асрамжийн газраас очиж аван хаа нэгтээ хамгаалалтанд байлгахаар шийдсэн юм биз дээ? Өршөөж үз, Грант. Эссексийн цагдаагийн газарт охиныг хамгаалалтанд авах үндэслэлтэй шалтгаан бий. Харин энэ хүүг яагаад хамгаалах хэрэгтэйг би олж харахгүй байна. Тэгээд ч тэр хүүг асрамжийн газар байгаа гэдгийг хэн мэдэх юм бэ? Энэ талаархи мэдээллийг нууцалсан байдаг. Тэр тэнд харин ч илүү найдвартай хамгаалалтанд байгаа. Харрис бугуйн цагаа харлаа.
- Сонсооч, бид яаравчлах хэрэгтэй. Мөрдөлтийнхөө талаар надад дуулгаж байна биз. Чамайг энэ хэргүүд хоорондоо үнэхээр холбоотой гэсэн баталгааг гаргаад ирэх юм бол энэ талаар хоёулаа дахин ярилцъя. Биднийг урагш ухасxийн хөдлөхөөс өөр аргагүй болгохоор тийм эд мөрийн баримтыг олох хэрэгтэй. Тэр цаг руугаа дахин хараад
- Тоглолт хагас цагийн дараа эхэлнэ гэж Сузид хандан хэллээ.
- Би такси дуудъе гэж Сузиг хэлтэл Харрис
- Хэрэггүй, би машинтайгаа ирсэн гэв.
- Зүйтэй. Би одоохон буцаад ирнэ гэж хэлээд Сузи өрөөнөөс гарч явлаа. Фостер пивоо ууж дуусгаад
- Та нар хаа нэг тийшээ явж хөгжилдөх нь үү? гэж Харрисаас асуув.
- Дуурь үзнэ. "Дон Жиованни". Чи дуурь үзэж байсан уу?
- Ойрын үед л лав үгүй юм байна гэж хэлснээ Фостер хоосон лаазаа ширээн дээр тавиад
- За тэгэхээр би та нарт саад болохоо больё гэлээ. Харрис толгой дохиод
- Амралтын өдрүүдээ тайван сайхан өнгөрөөгөөрэй гэж хэлэв.
Фостер гарахаар хаалга руу зүглэн явж байхдаа "Тэгдэг бол сайхан л байна, гэхдээ одоохондоо лав биш. Чиний Сузиг уруулаараа шовхийтэл чанга үнсэж байсан тэр үнсэлтийн чимээг би хэсэгтээ мартаж чадахгүй бололтой" гэж бодлоо.

- Чамд сателлиттай зурагт байгаа юу?
Энэ бол Фостер Гэрийг асрамжийн газраас дагуулж гарснаас хойш хэлсэн түүний анхны үгс байлаа. Тэднийг машинаар явж байх үед хүү омог бардам байдлаа хадгалахыг хичээн хэрэгт дурлаж байгаагаа мэдэгдэхийг хүсээгүй бололтой хаашаа явах гэж байгааг ч асуусангүй цонхоор харан сууж явжээ. Гэрид таалагдаж магадгүй гэж бодоод Фостер хүлээн авагчаа асааж, рэп хөгжмийн сувгийг олж тохируулав. Тэр суман мөндөр буулгах мэт үгнүүдийг нэгэн хэмээр дуржигнуулахаас дорхноо залхаж сувгийг сольж сонгодог хөгжим дээр таарууллаа. Гэри ямар ч хариу үйлдэл үзүүлсэнгүй.
- Чи надтай манайд очно. Чамайг өөр газар аваачих хүртэл чи тэнд түр зуур байна гэж Фостерыг хэлэхэд хүү юу ч хэлсэнгүй.
Тэднийг гэрт ирэхэд хэдийн орой болсон байлаа. Фостер Гэриг дагуулан зочдын өрөөнд орж зурагтаа харуулаад
- За хар, надад сателлиттай зурагт байгаа гэж түүний асуултанд хариулснаа
- Яагаад гэдгийг бурхан л мэдэх байх. Өчнөөн олон суваг байдаг ч санаанд минь таарах нэг ч суваг байдаггүй юм гэж хэлээд Фостер зурагтын удирдлагыг Гэрид өгөв.
- Үзмээр байгаа сувгаа өөрөө хайж ол. Харин порно эсвэл хүчирхийлэл харуулсан нэвтрүүлэг үзэж болохгүй шүү.
Хүүхэд л болсон хойно зурагтын удирдлагыг гартаа атгасан Гэригийн томоогүй харц нь очтон гэрэлтэж, зурагтыг тэр дор нь асаан сувагны жагсаалтыг гаргаж ирлээ.
- Харж байгаагаас чи зурагттай яаж харьцахаа сайн мэддэг бололтой гэж Фостер хэлэв. Гэри мөрөө хавчснаа
- Би урьд нь ийм зүйл зөндөө хулгайлж байсан. Энэ шинэ Сони плазм зурагт мөн биз дээ гэж асуугаад зурагт руу толгойгоо шилгээн дохилоо.
- Тийм ээ.
- Би мэдсэн юм аа. Эд нар ч ёстой янзын сайхан эд шүү гэж хүү хөөрөн хэлснээ Фостерыг анх удаагаа сайшаах мэт эгцлэн хараад
- Чи хөрөнгө ихтэй баян хүн юм байна гэлээ.
- Би хэсэг ажилгүй гэртээ сууж байхдаа хуучныгаа энэ зурагтаар солимор аядсан юм. Тэгээд л одоо энэ бидэнд байгаа хэрэг. Фостер удирдлагыг Гэригийн гараас авч, зурагтын дууг хааснаа буцааж өгөөд
- Хэрвээ чи энэ гэрээс ямар нэг юм хулгайлах юм бол би чамайг барьж аваад өсвөр насныхны хамгийн хатуу дэглэмтэй шоронд хамгийн урт хугацаагаар суулгана. Миний юу хэлж байгааг чи ойлгосон уу? гэлээ.
Фостер толгойдоо Гэриг гэрээс нь хулгайлж магадгүй гэж бодсон бүх юмныхаа жагсаалтыг, ялангуяа плазм зурагт, стерео тоглуулагчаа хэдийн тогтоож амжсан байжээ. Гэхдээ тэр энэ хоёроо даатгуулчихсан болохоор санаа зовохгүй байлаа. Эцгээс нь үлдсэн дарсны цуглуулгыг даатгуулаагүй ч Фостер энэ үнэ цэнэтэй улаан дарснууд Гэригийн сонирхлыг татахгүй биз гэж боджээ.
Гэри зурагтын дууг чангалснаа
- Би цагдаа нарын юмыг хулгайлдаггүй гэлээ. Тэр дэлгэц
рүү харж сууснаа гэнэт Фостер луу эргэн харж
- Ингэхэд чи яагаад намайг гэртээ авчирсан юм бэ? Арай чи хүүхэд хүчирхийлдэг новш биш биз? гэж асуув.
- Үгүй гэж Фостер ядарсан дуугаар хариулаад
- Би хүүхэд хүчирхийлэгч биш. Харин чи энд, миний гэрт байх хугацаандаа наад хэлж байгаа үгэндээ анхаарах хэрэгтэй шүү. Би чамайг асуудалд орооцолдуулахгүйн тулд энд авчирсан. Бас чамайг надтай муур хулгана мэт өөдгүй аргаар тоглоом хийлгүй миний мөрдөж байгаа ажилд тусалж чадна гэж бодож байна.
- Би новшийн... Би цагдаа нарт туслахгүй, залуу минь.
- Энэ хэргийг мөрдсөний ачаар чиний эгчийг олж чадах байлаа ч гэсэн үү? Гэри дуугаа хурааж, зурагтын дэлгэц ширтэн, киноны нэрсийн жагсаалтыг дээш доош нь гүйлгэн харж суулаа. Фостер хүүг зоргоор нь орхиж гал тогооны өрөө рүү оров. Тэр нэг шургуулгыг онгойлгож хүргэлтийн үйлчилгээтэй хоолны газрын танилцуулганууд гаргаж аван зочдын өрөөнд буцаж очлоо. Гэри хэдийн нэг адал явдалтай кино үзэж сууна. Фостерт байцаагч мэт аяглаж хүүг дарамт шахалтанд оруулахыг хүссэнгүй, тэгэх ч шаардлага байсангүй.
- Пицца, Хятад хоол эсвэл Энэтхэг хоол уу? гэж Фостер хүүгээс асуугаад танилцуулгаа даллан харуулж
- Надад бас энд хамбургер, пицца, тахианы мах, паста гээд бүгд байна. Чи алийг нь идмээр байна?
- Хамбургер гэж Гэри огт эргэлзэлгүй хэлээд
- Би тэр муухай үнэртэй хоолнуудыг идмээргүй байна. Бяслагтайг захиалж болох уу? Харин сонгино хэрэггүй шүү.
- Тэгвэл бяслагтай бургер гэж тохирлоо гэж Фостер хэлээд үүдний хонгилд цэнэглэж байсан утсаа аван гал тогоо руугаа явлаа. Тэр гар утсандаа дугаарыг оруулан хариу өгөхийг хүлээх зуураа тавиур дээрээс нэг шил Bordeaux дарс, хундагатай авав. Дарснаас хундагаа дүүртэл хийх гэснээ тэр гэнэт нэг хүүгийн амь насыг хариуцаж байгаагаа санаад тал дундуур хийлээ. Ойлгоход нилээн хэцүү дуудлагатай нэг залуу хоёр бяслагтай бургер, хоёр кока коланы захиалгыг тэмдэглэж аваад хүргэлт гурван мөчийн дараа очно гэж хэлэв. Фостер хундагатай дарсаа аван зочдын өрөөнд буцаж орлоо.
Захиалсан хоол ирж хаалганы хонх дуугарах хүртэл тэр хоёр хоорондоо нэг ч үг сольсонгүй. Гэри зурагтын дэлгэц рүү илбэдүүлсэн мэт тас ширтэн сууж, заримдаа хамраа ухаж, дараа нь хуруугаа амандаа хийж харагдана. Фостер хамбургер идэх хүслээ арилгачихгүйн тулд түүнд үг хэлмээр санагдаж, хэл нь бараг гозолзож байсан ч тэвчсэн нь дээр гэж бодоод дарснаасаа балган, юу хийх хэрэгтэй байгаагаа бодохыг хичээлээ. Тэр хүүг асрамжийн газар байснаас энд дэргэдээ байлгасан нь илүү аюулгүй гэдгийг сайн мэдэж байв. Гэвч хүү энд насан туршдаа байж чадахгүй. Маргааш хагас сайн өдөр болохоор Фостер чөлөөтэй гэртээ байна. Амралтын өдрүүдэд хүү энд тайван байж болох ч Фостер ирэх долоо хоногт ямар нэгэн арга сүвэгчлэх хэрэгтэй байлаа. Юуны түрүүнд хэрэв Наоми олдохгүй, өөр ямар нэгэн шинэ зааварчилгаа авахгүй бол хүүг өдрийн цагаар асрамжийн газарт байлгаж байгаад орой ажлынхаа дараа очиж авч болох юм. Бас нэг төвөгтэй асуудал нь нагац ах, бэр эгч, үеэл нар нь алагдсаныг түүнд хэрхэн дуулгах вэ гэдэг байлаа. Энэ тухай хүүд хэлэхээ түр азнаж болох юм.
Тэд хоорондоо ярилцалгүй бяслагтай бургерээ идэцгээлээ. Хүү хэдий жижигхэн, туранхай ч харин хоолондоо сайн ажээ. Ээж нь дандаа хэлдэг байсан шигээ "Мэдээж, гэдэсний шимэгч туузан хорхой" гэж хэлэхийг Фостер сонсох шиг болов. Гэри бяслагтай бургерээ шарсан төмстэй хамт далд оруулаад Фостерыг шарсан төмснөөс нь нэмж идэх үү гэж асуухад татгалзсангүй.
Тэр колагаа залгилж дуусаад дараа нь чанга гэгч нь хэхэрсэн ч уучлалт гуйсангүй. Фостер үлдсэн хогийг хамж гал тогооны өрөөнд тавьчихаад буцаж ирэхэд зурагтаар гарч байсан кино дуусчихсан байлаа. Гэри дахин кино үзэхээр өөр сувгууд солин сууж байснаа Фостер луу харж
- Чи энд ганцаараа амьдардаг юм уу? гэж асуув.
- Тийм ээ.
- Чамд эхнэр хүүхэд байхгүй юм уу?
- Үгүй, байхгүй.
- Яагаад байхгүй гэж?
Сэтгэл нь маш их зовсон эх нь энэ дэргэд нь байгаа арван нэгтэй хүүгийн хоолойгоор Фостерт ингэж хэлэх шиг санагдав.
- Намайг хүнтэй гэрлэдэггүй хүмүүсийн нэг гээд л бодчих.
- Тэгвэл чи цэнхэр юм уу? Хүү нүүрээ ярвайлгаснаа
- Залуу минь, чамайг заваан амьтан гэж би мэдээд байсан юм гэлээ.
- Сонс, би гомо биш. Гэрлээгүй л бол эр хүнийг сонирхдог гэсэн үг биш. Надад зөндөө олон эмэгтэй найз байсан. Гэхдээ би тэд нартай хамт амьдарч байгаагүй. Тэгээд бас цэнхэр гэдэг үгийг дахин хэрэглэхгүй байхыг зөвлөх байна.
Өөрийгөө хар даа гэж Фостер бодлоо. Нэг жаахан хүүхэд чамайг доромжилж байна. Гайхалтай. Хоёр минутын дотор л би гэдэг хүн түүний эцэг мэт аашилж байх шив.
- Ямартай ч надад нэг охин бий.
- Охин чинь тэгээд хаана байгаа юм бэ?
- Хөөе, энэ чинь одоо байцаалт уу?
Хүү царайгаа буруулахыг харсан Фостерт өөрөө буруу юм хийсэн мэт сэтгэгдэл төрөв. Хүү одоо харин өөртэй нь ярилцаж байна шүү дээ. Тэр дуугаа хөгжилтэй болгож
- Уучлаарай, намайг өршөөж үз. Охин маань ээжтэйгээ Шотландад амьдардаг. Би түүнийг жаахан хүүхэд байхаас нь хойш дахиж хараагүй гэлээ.
- Тэр одоо хэдэн настай вэ?
- Арван дөрөвтэй. Арван хоёр сард арван тав хүрнэ. Гэри нүдээ дүрлийлгэн Фостерыг хараад
- Тэгвэл чи охиноо их удаан хараагүй байх нь ээ, залуу минь? гэж хэлээд толгойгоо сэгсрэн
- Хэрвээ би хүүхэдтэй болвол түүнийгээ хэзээ ч орхихгүй. Би хүүхдээ байнга хамгаалах болно гэлээ. Хүү гараа
ажиглан харж хэсэг сууснаа
- Намайг яагаад энд дагуулж авчирсныг чинь би мэднэ гэлээ.
- Өө, тийм үү?
- Тийм ээ. Надад аюул учирна гэж чи бодож байгаа. Фостер юу гэж хэлэхээ мэдсэнгүй. Хүү амархан хууртах нэгэн биш болохоор түүнд одоо худлаа хэлж болохгүй.
- Чи нагац ах Мартинаа сайн таньдаг байсан уу? Гэри хамраа шударч арчлаа.
- Би түүнтэй хэдэн удаа уулзаж байсан. Бас үеэлүүдээ ч харж байсан. Тэрнээс хойш олон жил өнгөрсөн байна. Ээжийг нас барахаас өмнөхөн бид тэднийд очсон. Чи яагаад түүний талаар асууж байгаа юм бэ?
- Тэд нас барцгаасан. Ганцxан Рэчил амьд үлдсэн.
- Өө. Энэ мэдээг сонссон хүү яах учраа олохгүй байгаа бололтой.
- Нагац ахыг чинь үзэн яддаг хүмүүс байсан гэж бид таамаглаж байгаа. Чамд аюул нүүрлэж байгаа гэж би бодохгүй байна. Гэхдээ бүрэн итгэлтэй байхын тулд бид чамайг хамгаалахыг хүссэн юм.
- Тэд бүгдээрээ алагдсан юм уу?
- Тийм ээ.
- Тэднийг алсан хүмүүсийг та барина биз дээ?
- Энэ хэргийг өөр цагдаагийн олон ажилтан мөрдөж байгаа. Би бас тэр хүмүүсийг барихад тусална.
Гэри сонссоноо эрэгцүүлэн бодох мэт Фостероос харцаа салгалаа. Нөгөө бяцxан догшин араатны төрх арилж, одоо түүний өмнө нэг жаал хүү сууж байлаа. Фостер хүүг өөрийн эрхгүй өрөвдөв. Энэ хүүд амьдрал хатуу ширүүн хандаж тэр зөвхөн гаслан зовлонг туулж өнгөрүүлжээ. Энэ буруу ишилсэн сүх мэт зөрүүд хүүг аргадах бас тийм ч амаргүй ажээ.
Фостер мөн адил бодолд дарагдан хэсэг суулаа. Хүүхэд хүмүүжүүлэх ийм хэцүү байдаг юм байх даа? гэж тэр бодлоо. Гэртээ авчраад хэдхэн цаг болж байхад хүүхэд насандаа хатуу бэрхийг туулан өнгөрүүлж тэрээр гэмт хэрэгтнүүдийн нэг болох нь гарцаагүй гэж бодож байсан энэ зөрүүд хүү одоо бүх юмны учрыг ойлгодог нэгэн мэт харагдана.
Фостер босож зогсон Гэрид туулсан амьдрал нь амаргүй байсан ч энэ бол гэмт хэрэг үйлдэх шалтгаан биш, бас одоо тэр хүүг хариуцаж авсан гэдгээ хэлэх гэтэл хүү өөрт нь нэг юм хэлэхийг хүсэж байгаа бололтойг хараад сургаал айлдахаа болин эргэж суудалдаа суулаа.
- Леони ийм юм болно гэдгийг мэдэж байсан.
- Тэр юу мэдэж байсан юм бэ?
- Нагац ах Мартинд ямар нэг юм тохиолдоно гэж мэдэж байсан.
- Нээрэн үү? Фостер сандал дээрээ өндөлзөн
- Эгч чинь чамд юу хэлсэн юм бэ, Гэри? Хүү дуугаа хурааж нүдээ анин хэсэг суулаа. Гэриг ярьж эхэл гэж шаардахгүйн тулд Фостер биеэ барих хэрэгтэй байв. Тэгтэл хүү ярьж эхэллээ.
- Эгч үүнийг нууц гэсэн. Тэгээд намайг хэнд ч хэлж болохгүй гэж захисан.
- Гэхдээ одоо нагац ах Мартинд чинь муу юм тохиолдчихлоо. Бас чиний үеэлүүд алагдаж аймшигтай юм болоод байна. Рэчилийг муу юмнаас хамгаалж, дахин ийм хэрэг гарахаас сэргийлж, энэ хэргийг үйлдсэн этгээдийг бид олоход тус болж магадгүй учраас чи надад бүгдийг ярих хэрэгтэй байна.
Гэри дахиад дуугаа хураачихав. Эгчдээ өгсөн амлалтаа зөрчихөөс түүний санаа зовоод байгааг Фостер ойлгож байлаа.
Фостер хүүг шавдуулмаар байсан ч болив. Гэриг хэлснээсээ илүү их юм мэдэж байгааг Фостер мэдэж байлаа, Хэрэв Гэри мэддэг бүхнээ хэлбэл энэ мөрдөлтөнд хэрэгтэй байж магадгүй байлаа.
- Леони бид явах ёстой замаасаа хазайж төөрчихсөн гэсэн. Хэрвээ бид зөв замдаа эргэж орохгүй бол шийтгүүлнэ. Эгч хэлэхдээ тэр өөрийгөө, бас намайг энэ замаар явах юм бол бүх юм сайн сайхан болно гэсэн. Гэхдээ ээж, нагац ах Мартин, Дэйв нар шийтгэлээ амсах ёстой.
- Эгч чинь шийтгэл гэж яг юуг хэлснийг чи асуусан уу? Гэри толгой сэгсэрлээ.
- Минийхээр бол энэ их л айхтар юм байсан. Тэгтэл ээж нас барчихсан.
- Бид явах ёстой замаасаа хазайгаад төөрчихсөн гэж хэлэхдээ "бид" гэж хэнийг хэлснийг чи мэдэх үү?
- Манай гэр бүл гэж би ойлгосон.
- Яг ямар зам гэдгийг эгч чинь хэлж байсан уу? Тэр Есүсийн тухай хэлсэн юм болов уу? Хүү толгой дохилоо.
- Тэр Есүсийг буцаж ирнэ гэж хэлээд ганцxан түүний тухай ярьдаг болсон. Би хэдийгээр сайн ойлгоогүй боловч хэрвээ Есүс буцаж ирвэл муу юм хийж байсан зарим хүмүүс шийтгэгдэх болно. Бид харин өөрсдийгөө бэлдэх хэрэгтэй гэсэн.
Леони Стами дээр ирдэг байсан тэр эрэгтэй, Кэти Дрэйкийн гэрт ирсэн хүн хоёр магадгүй нэг хүн бөгөөд энэ хэргийн гол гогцоо нь юм байна гэдгийг Фостер ойлголоо.
- Эгчийнхээ ярьж байсан зүйлүүдээс чамд өөр санах юм байна уу, Гэри? Юу ч байсан хамаагүй. Цаг бараг шөнийн арван хоёр болж байв. Фостер бодол болон суух хүүг харвал тэр их ядарсан харагдах тул яриаг зогсоож амраахаар шийдлээ. Тэр түүнд зориулан хүүхэд байхдаа унтдаг байсан одоо зочдод зориулсан өрөөг бэлдсэн байжээ.
- Би өөр юу ч мэдэхгүй гэж хүү омог бардам хэлээд инээмсэглэснээ
- Эгч гэнэтхэн хачин хувцас өмсдөг болчихсон гэв.
- Өө, тийм үү? Ямар хувцас?
- Зүгээр л хачин юмнууд. Тэр урьд нь богино банзал, ханцуйгүй майк мэтийн юм өмсдөг байсан. Гэтэл гэнэтхэн урт даашинз өмсдөг болчихсон. Үерхдэг байсан найз нар нь эгчийг дээрэлхэн дооглодог болж, түүнд ямар ч найз үлдээгүй. Эгч тэднийг муу хүмүүс гэсэн. Охидын нэг эгчийг цохиход тэр эргэж зодолдоогүй. Леони сайн зодолддог байсныг мэддэг болохоор би маш их гайхсан. Урьд нь түүнийг хэн ч дээрэлхдэггүй байсан.
- Яагаад өөр хувцас өмсөх болсноо тэр чамд хэлсэн үү?
- Үгүй. Миний бодлоор тэр эрэгтэйн хэлснээс болсон. Эгч гэнэтхэн шал өөр хүн болчихсон шүү, залуу минь гэж хүү хэлснээ жуумалзав. Тэр гэнэт инээмсэглэхээ больж
- Тэр надад муу юм тохиолдуулахгүйн тулд санаа тавина гэдэг байсан.
- Гэри, гэхдээ тэр одоо энд алга. Тийм учраас чамд муу юм тохиолдохоос бид урьдчилан сэргийлэх хэрэгтэй байна. Гэригийн нүдэнд оч манасxийх шиг болж
- Эгчийг үхчихсэн гэж чи бодоод байгаа юм уу? гэж ууртай хэллээ. Фостер гараа өргөөд
- Би үүнийг мэдэхгүй гэв.
- Би мэдэж байна. Тэр үхээгүй.
- Учир нь тэр чамайг ирж авна гэж амалсан болохоор уу?
- Би үүнийг түүнээс сонссон учраас. Фостер сонссон зүйлдээ бараг итгэж чадсангүй.
- Түүнийг алга болсноос хойш уу? Хүү хариу хэлсэнгүй.
- Гэри, хэрвээ Леони чамтай холбоо барьсан юм бол би үүнийг мэдэх хэрэгтэй. Гэри юу ч хэлэхгүй зөвхөн хана гөлрөн сууна.
Фостер нүүрээ илээд
- Гэри, хүмүүс алагдсан. Чи надад энэ хэргийг хийсэн хүнийг, бас тэр арван дөрөвтэй охиныг олоход тусалж чадна. Гэри ямар ч хариу өгсөнгүй.
- Чи бас Рэчилд муу юм тохиолдохоос сэргийлж, Леониг олоход тусалж чадна шүү дээ. Гэри толгойгоо алгуурхан сэгсэрч хэзээ хэзээгүй уйлах нь уу гэмээр харагдана.
- Би түүнд амалсан юм.
- Хэрвээ чамайг хэлэхгүй бол цагдаатай хамтарч ажиллаагүй гэж цагдаагийн газарт аваачих болно.
- Чи намайг айлгаж чадахгүй. Намайг урьд нь баригдаж
байгаагүй гэж бодоод байгаа юм биш биз?
Хүүгийн зөв байлаа. Хэрвээ цагдаагийн тэмдэглэлд итгэх юм бол тэр тэнд зуугаас ч олон удаа байжээ.
- Леониг олоход би тусалж чадна. Тэгвэл чи аюулгүй болно.
Хүү түүнийг үг дуугүй ширтэхэд харцанд нь итгэл төрсөн мэт харагдав. Гэвч тэр юм ярихыг хүсэхгүй байлаа.
- Явж унт даа. Маргааш хоёулаа дахин ярилцъя.

_________________
Sakura


Top
   
PostPosted: Jul.02.17 8:35 pm 
Offline
Дархан Гишvvн
Дархан Гишvvн
User avatar

Joined: Jul.30.06 7:33 am
Posts: 200
Location: Holland
Эх нь инээмсэглэхийг оролдох хэдий ч зүрх сэтгэлд нь хуримтлагдсан уйтгар гунигаа харцнаасаа нууж чадсангүй. Сарагийн өмссөн хар даашинз хэдийгээр гоё харагдах ч өөрт нь алиа салбадайн хувцас өмссөн юм шиг санагдаж байлаа. Охин дүү нар нь тэр хоёрын эргэн тойронд эргэлдэн баясан хөөрч удахгүй болох хурим, ирэх зочдын талаар шулганалдана.
- Бүжигт наадам болно биз дээ гэж Хэнриетта баясан асуулаа. Бас зургаан настай, мариалаг Эмма
- Ирсэн зочид бүгдээрээ хоол идэх үү? гэж асуув.
Ямартай ч хүмүүс хөгжилдөцгөөх нь мэдээж боловч, харин Сарагийн хувьд бол тийм биш байлаа. Ирсэн зочид гэр гэр лүүгээ явцгаасны дараа нөхөр болох хүн нь түүнийг авч явна гэж бодох үед айснаас болж цөс нь хөөрч дотор нь муухайрна. Өнгөрсөн шөнө тэр нөгөө муухай зүүдээ бас л зүүдэлжээ. Дотор муухайрам өмхий үнэр ханхалсан өрөөнд шарлаж хөгцөрсөн шүдээ ярзайлгасан, сөрвийж ургасан сахал, аалзны хөлийг санагдуулах хамраас нь цухуйх үстэй тэр муухай хүн өөрийг нь үнсэхээр дээрээс нь тонгойж байжээ. Урьд өмнө зүүдэлж байгаагүй удахгүй биеллээ олох тэр муухай хар дарсан зүүд.
Эх нь дотроо шаналж байгаа ч тусалж чадахгүй гэдгийг Сара сайн мэдэж байв. Эцэг нь түүнийг энэ хотод нэр хүндтэй, олон түмэнд хүндлэгддэг хүнд бэлэг болгон өгөх гэж байгаа бөгөөд үүнийг одоо хэн ч, юу ч өөрчилж чадахаасаа өнгөрчээ. Эх нь түүнд Ертөнцийн эзэнд өгсөн амлалт гэж юу болох тухай тайлбарлаж байв. Өөрийг нь гэр бүлээс салгах гээд байгаа энэ Эзний хүслийг би яахлаараа биелүүлэх ёстой гэж? Тэр яагаад намайг азарган тахиа эсвэл усан тэнэг нэгэн болгоод хувиргачихгүй байгаа юм бэ? Тэр сахилгагүй, бас тийм ч ачлалтай хүүхэд байгаагүй. Тэр Библийн судраас сүсэг бишрэлийн тухай болон баримтлах зарчмуудыг уншиж, сүмд очин энэ бүхэнд итгэж үнэмшихийн тулд нүдээ анин христосын шашны номлолыг хичээнгүйлэн сонсож байсан. Энэ бол шударга биш гэсэн бодол түүнийг дотроос нь хэмлэж, бодох тусам эргэлзээ төрж эхэлжээ.
- Би яг чам шиг ингээд зогсож байж билээ гэж эх нь аргадангуй хэлээд
- Тэр үед би бас л айж, яг чам шиг эргэлзэж байсан. Сара, чи хэдийгээр жаахан ч гэлээ зоригтой хүүхэд. Тэр сайн нөхөр байж, чамайг халамжилна. Миний амсаж үзээгүй жаргалыг тэр чамд өгч чадна. Мэдээж анхандаа хэцүү байх ч цаг хугацаа өнгөрөхөд чи түүнийг хайрладаг болно гэлээ.
Сарагийн хөх инээд нь хүрч, нүд нь гялалзан
- Хэзээ ч тийм юм болохгүй! хэмээн хашгирлаа. Тэр эхийнхээ зовлон гунигаас болж эрт үрчлээ суусан, уйтгартай, бараандуу өнгөтэй нүүр лүү харав. Баавгайт голын дэргэд болсон цуст хядлагын дараа алагдсан гэр бүл, төрөл төрөгсдийнхөө цогцсон дунд хүүхдээрээ байсан эх нь хагас үхлүүт хэвтэж байхад нэг хүн олж авчээ. Түүнийг олсон хүн усан онгоцоор далайн чанадаас ирээд удаагүй байсан сүсэг бишрэлтэй нэгэн байжээ. Гэрлээд удаагүй байсан тэр хүн охиныг гэртээ аваачсан байна. Охин гэр орны ажилд тусалж, тэд харин түүнийг өөрсдийн төрсөн хүүхэд мэт нандигнан хайрлаж өсгөжээ. Сүсэг бишрэл түүнийг зовлонгоос аварч, түүнд шинээр амьдрах итгэл найдвар, шинэ гэр бүл, шинэ эхлэлийг өгчээ. Түүнийг Сарагийн эцэгтэй гэрлүүлэхэд татгалзаж чадаагүй нь гайхаад байх зүйл огт биш байлаа. Охин тэдний ачийг хариулах ёстой байжээ.
Сара эхийгээ хүзүүдэн тэвэрлээ. Нүдэнд нь нулимс хурсан ч тэр тэвчээр гарган нулимсаа шингээн залгиад
- Өө, ээж минь дээ гэж аяархан хэлснээ
- Зүгээр дээ, бүх юм сайхан болно гэлээ.
Сара нил үүнд баригдсан нүүр нь байнга хөлөрчихсөн явдаг тэр хөгшин эртэй гэрлэх гэж байгаадаа гунигласан юм биш гэдгээ эхдээ хэлж чадсангүй. Тэр гэрийнхнийгээ дахин хэзээ ч харахгүй ч удахгүй өөрийнх нь бүх юм сайн сайхан болно гэдэгт итгэж байв.
Хайртай залуу нь түүнийг ирж авна гэдгийг Сара мэдэж байжээ.

_________________
Sakura


Top
   
PostPosted: Jul.02.17 8:42 pm 
Offline
Дархан Гишvvн
Дархан Гишvvн
User avatar

Joined: Jul.30.06 7:33 am
Posts: 200
Location: Holland
15


Хөл нь гэнэт хатгуулан өвдөж Фостер сэрчихэв. Нойрон дундаа хөлөө жийхдээ буйдангийн түшлэгт аяархан цохьсон ч гэмтсэн хөл нь хүчтэй өвдөнө. Тэр босохоор шийдэн нүүрээ нэг сайн шударлаа. Цонхны завсраар зурвас гэрэл тусахыг хараад хэдийн өглөө болсоныг анзаарав. Түүний хувьд өнгөрсөн шөнө их урт санагджээ. Өндийж суух үед бүх бие нь янгинаж, хөшсөн бие нь цаг орчим энэ хэвээрээ хөдлөхөд хэцүү байна гэдгээ Фостер мэдэж байлаа. Буйдан дээр хэвтэхэд тамлуулж бэртсэн бие нь амрахаа больсон ч дээд давхарт унтаж байгаа Гэриг сэмхэн гараад явчихаж магадгүй гэж бодоод Фостер шөнийг энд өнгөрүүлжээ. Ухасxийн босоход бэлэн байхыг хичээн шөнөжин нойргүй суусан тэрбээр гадаа салхилах салхины сэрчигнээн, ус халаагчийн зөөлөн дүнгэнэх чимээнд бүүвэйлэгдсээр эцэстээ нойрондоо дийлджээ. Дутуу нойртой хоносон Фостерын толгой бага зэрэг өвдөж эхэллээ. Тэр "Брайн Харрис" гэж бараг зуун удаа давтан үглэж байснаа
- Энэ дэлхийн бүх эрчүүд дундаас очиж очиж тэр муу новш байхдаа яадаг байна гэж хэлэв.
Хамаг зориг тэвчээрээ хуримтлуулахад хэдэн минут зарцуулж хэсэг сууснаа аяархан ёолсоор босож зогслоо. Санасныг бодвол тийм ч хэцүү байсангүй.
Фостер шатаар өгсөн угаалгын өрөөнд орж нүүрээ хүйтэн усанд булхлаа. Нүүрээ арчиж хатаачихаад тэр зочны унтлагын өрөө рүү очвол хаалга нь хаалттай харагдав. Фостер хаалгыг тогшвол чимээ гарсангүй. Дахин тогшвол бас л хариу өгсөнгүй. Санаа зовоод байх зүйл одоохондоо алга, хүүхдүүд энэ насан дээрээ орондоо хөрвөөж эрт босох дургүй байдаг. Тэр хаалгыг зөөлхөн онгойлгож өрөө рүү шагайн харлаа.
Ор хоосон байв.
Өрөөний цонх онгорхой, хөшиг салхинд намирч харагдана. Фостер цонх руу очиж гадагшаа харлаа. Цэцэрлэг рүү шууд үсэрч буухад хэцүү, их өндөр ажээ. Гэсэн ч энэ Гэрид саад болохгүй нь ойлгомжтой. Гэнэт Гэри нэг удаа хоригдож байсан газраас оргосон хэргээр байцаагдаж байсныг Фостер саналаа. Тэр өрөөний гөлгөр хана өөд муур шиг авирч, таазны гэрлээс дүүжигнэн гадагшаа үсрэн гараад барилгын ханыг даган доош бууж байхдаа баригджээ. Яг л нэг бяцxан Аалзан хүн шиг.
Би бодож байснаас удаан унтсан бололтой гэж Фостер бодлоо.
Тэр доошоо бууж ус буцалгагчаа залгаад, үүдний хонгилд тавьсан гар утсаа очиж авав. Наижл Барнесаас ирсэн нэг дуудлагыг тэр сонсоогүй ажээ.

Фостер сэтгэл нь хэт хөдөлсөн Барнесын ярьж байгаагаас тэр ямар нэг ул мөр олсон гэдгийг л ойлгож чадлаа. Тэд Лондонгийн Метрополитан Архивын газрын ойролцоо Фаррингдонд байдаг кофены газарт уулзахаар тохиролцов. Фостер тэнд Карл Хоггийн хэргийн талаар Наижлтай ярилцахаар Хадерыг дагуулан очиж байжээ. Наижл руу явахаасаа өмнө тэр ажил руугаа утасдаж Гэри оргосныг мэдэгдээд хүүг олвол өөрт нь даруйхан дуулгахыг хүслээ. Дараа нь асрамжийн газар луу утасдвал Гэри тэнд очоогүй байв. Битгий хэрэг тарьчихаасай гэж Фостер бодлоо. Би баталгаа гаргаж гарын үсэг зуран байж түүнийг асрамжийн газраас авсан. Хэрвээ тэр дахиад хулгай хийвэл би нилээд хүнд асуудалд орно гэсэн бодол толгойд нь эргэлдэнэ.
Барнес хэдийн ирчихсэн түүнийг хүлээгээд сууж байлаа. Тэр зогсоо зайгүй толгойтой үсээ оролдож байсан бололтой үс нь байдгаараа арзайчихсан харагдана. Биеэр нь гүйх адреналин, уусан кофены нөлөөнөөс болсон уу тэр ээрсээр шөнө бараг унтаж чадаагүй гэж хэллээ. Бид хоёр ч яг адилхан шөнийг өнгөрөөж дээ гэж бодсон Фостер хар кофе захиалж аваад жижиг ууттай хоёр элсэн чихэр задлан хийлээ. Барнес шөнөжин тамхи татсан бололтой түүнээс тамхины бохь үнэртэж байв. Карл Хоггтой учирсан хэргээс болж тэр энэ үнэрийг авч чадахаа бараг больчихсон ажээ. Картонон хайрцгаар доторлосон өрөөнд амссан өвдөлт, тэр хүний тамхины бохь үнэртүүлсэн амьсгалыг мэдэрч, энэ бүгд өмнө нь дахиад босоод ирэх шиг санагдана.
- За түргэлж үз. Чамд тэгээд ямар сонин мэдээ байгаа юм бэ? гэж тэр хайхрамжгүй асууснаа гэмших сэтгэл төрөв.
- Утсаар ярьсан ярианаас чинь би юу ч ойлгосонгүй.
Барнес гүн амьсгал аваад нүдний шилээ заслаа. Тэр эх нь төрүүлснийхээ дараа дэргэдээ байлгавал аюулд өртөнө гэж бодоод өөрөөсөө холдуулсан Антони Чапманы тухай Фостерт ярив. Сүм хүүхэд үрчлүүлэх асуудлыг зохицуулсан боловч энэ тухай ямар ч баримт үлдээгүй. Нөхөр нь нас барсны дараа тэр эмэгтэй шинээр ирсэн хамба ламд нүглээ наминчлах үедээ нагац эгч нь түүнд ямар нэг юм хэлсэн учраас энэ санаанд оромгүй арга хэмжээг авсан гэж хэлжээ. Тэр нагац эгч нь бараг бүх насаараа Колни Хатч гэдэг нэр хүнд муутай галзуугийн эмнэлэгт хоригдож байсан. Тэр эмнэлэг 1930 онд Фриэр Эмнэлэг гэж нэрээ өөрчилсөн байна. Гэхдээ энэ эмнэлэг олон жилийн өмнө байхгүй болсон. Тэр эмнэлгийг нураасны дараа баячуудад зориулсан орчин үеийн орон сууцнууд барьсан ч хуучин хананы туурь нь үлдсэн. Принцес Парк Манор гэдэг тэр газар залуухан бизнесмэнүүд, хөл бөмбөгчид гээд өсөн дэвшиж яваа хүмүүс амьдардгийг Фостер мэддэг ажээ. Фостер инээдээ барих хэрэгтэй болов. Одоо амьдарч байгаа тэр газар нь хэдэн арван мянган галзуу, тэнэг хүмүүс байсан гэдгийг тэр хүмүүс мэддэг болов уу?
- Энэ бүхэн үнэхээр сонирхолтой юм. Гэхдээ энэ чинь бидэнд ямар хамаатай юм бэ?
- Колни Хатчийн архивыг Лондонгийн Метрополитаны Архивын Газарт шилжүүлэн өгчээ. Тэнд өвчний түүхүүд, өвчтөн хүлээж авсныг бүртгэсэн тэмдэглэлүүд гээд олон янзын бичиг баримт байгаа. Нөгөө нагац эгч нь эмч нарт өөрийнхөө айдсын талаар, мөн тэр өшөө авах гэж заналхийлж байсан хүмүүсийн тухай ярьсан байж магадгүй. Хэрвээ тэгсэн бол өвчний түүхэнд тэмдэглэж үлдээсэн байх ёстой.
- Алив байзаарай гэж Фостер гараа өргөн хэлээд
- Чи тэгээд арай ухаан санаа нь самуурч галзуурснаас хамаг төрөл төрөгсөд нь нүүрээ буруулж, бүх насаа галзуугийн эмнэлэгт өнгөрөөсөн эмэгтэйн учир утгагүй ярианд үнэмшээд байгаа юм биш биз? гэж асуулаа. Барнес мөрөө хавчснаа
- Ингэхэд байна аа, хэдийгээр би эхлээд тэгж бодсон ч одоо харин арай өөрөөр харах болсон. Хүүхдээ орхихоос өөр аргагүй болсон хатагтай Эдит Чапман тэр эмэгтэйн хэлж байсан үгнээс болж их айдаг байсан. Би бас хатагтай Эдит Чапманыг сүсэгтнүүд дундаа нэр хүндтэй, эелдэг даруу, шударга гишүүний нэг гэж ...
- Тэр чинь хүүхдээ хаясан гэж Фостер Наижлын яриаг таслан хэлээд
- Түүнийг даруу, шударга зантай гэмт хэрэгтэн гэж нэрлэж болох юм биш үү? гэлээ.
- Үгүй, тийм биш. Бид ямар нэг хүн Хортон, Сара Ровли нарын үр хойч нарыг нь мөрдөн хайж, алж байгааг мэдэж байгаа. Үүнийг тэр нагац эгч нь урьдчилан хэлж байсан. За яахав, тэр олон жил цоожтой байсан ч түүнд шударгаар хандсан гэж хэн хэлээд байгаа юм бэ? Миний харж байгаагаар бол түүний зөв байсан.
Фостер кофеноос балгалаа. Барнес энэ олсон ул мөрнийхөө учрыг шалгах хэрэгтэй гэж аль хэдийн бодчихсон байгааг Фостер ойлгов. Яагаад ийм хэрэг гараад байгаа учир шалтгааныг олчихвол тэд энэ бүх хэргийн ард хэн байгааг олоход дөхөм болох нь дамжиггүй. Хэрвээ Харрист мөрдлөгт тус болох үүднээс аль эрт нас барсан нэг галзуу хүний хэлж ярьсныг судалж байна гэвэл тэр яах бол гэж бодохын ч хэрэггүй байлаа.
Сузи, Харрис хоёр хэдийн сэтгэлийн холбоотой болсон юм болов уу, эсвэл энэ ганц удаагийн уулзалт байсан юм болов уу? Тэр Сузигийнд хоносон болов уу? Үгүй ээ, больж үзээч гэж Фостер дотроо бодлоо. Одоо Харрисыг бодож байх цаг биш.
- Зүйтэй. Бид юу хийх болж байна?
Наижл тэмдэглэлийн дэвтрээ дэлгэлээ
- Эдитийн нагац эгчийг Маргарет Ховелл гэдэг. 1909 онд төрсөн. Англид 1891 онд ирсэн Хортон Сара Ровли нарын хамгийн том охин Эмма Ховеллийн ганц хүүхэд байсан. Маргарет Ховелл 1964 онд Фриэр Сэтгэл мэдрэлийн эмнэлэгт тавин таван насандаа "дайрлага"-ын улмаас нас барсан. Дайрлагын шалтгаан тодорхойгүй. Тэр татаж унадаг өвчтэй байсан байж магадгүй.
- Энд чинь тэгээд бидэнд тус болохоор юм алга байна шүү дээ.
- Үгүй. Гэхдээ түүний өвчний түүхийг харвал магадгүй юм. Даанч өвчтөний баримт материалыг зуун жилийн дараа л олон нийтэд дэлгэж үзүүлдэг юм байна. Хэрвээ ...
- Хэрвээ юу гэж?
- Хэрвээ цагдаагийн газраас зөвшөөрөл авчихвал ...
- Зөвшөөрөл автал хэдэн өдөр, магадгүй бүр хэдэн долоо хоног өнгөрнө гэж Фостер хариу хэлэв. Тэр эрүүгээ илээд сахлаа хэд хоног хусаагүйгээ саналаа.
- Тэр баримтууд Лондонгийн Метрополитаны Архивын Газарт байгаа гэсэн үү? Барнес толгой дохилоо.
- Гэхдээ олон нийтэд харуулдаггүй. Барнес дахиад толгой дохив. Фостер кофегоо ууж дуусгаад
- Хоёулаа тийшээ явцгаая гэлээ.

Наижл архивын конторт Фостерыг бараг цаг гаран хүлээж суув. Энд хүн багатай, оюутан баймаар хэдэн судлаач, бас хэдэн сонирхогчид хийж байгаа зүйлдээ анхаарлаа хандуулан чимээгүй сууцгаана. Фостер бор өнгийн жижиг боодолтой юм барин орж ирээд
- Нөгөө юм чинь энэ байна гэж хэлээд Наижлын хамрын өмнө тавилаа.
- Чи ч сүрхий юм аа. Хүсэлтээ бичгээр гаргаж өгнө гэж бодож байлаа гэж Наижл хэлэв.
- Уул нь тэгэх ёстой байсан. Энэ маш яаралтай гэдгийг би тэдэнд тодорхой тайлбарлах хэрэг гарсан. Хэрвээ татгалзах юм бол асуудалд орно гэж тэд ойлгосон биз.
Наижл боодлыг авлаа. Боодлыг битүүмжлэн лацаджээ. Ийм ховор материалыг гартаа барьж үзнэ гэдэг маш ховор завшаан тул Наижлын сэтгэл маш их хөдөлж байлаа. Хавтасны нүүрэн дээр Маргарет Ховеллын нэр, төрсөн өдөр, өвчний түүхийн дугаарыг тэмдэглэжээ. Санасныг бодвол хавтастай баримт их нимгэн байсанд Наижлын урам бараг зэрэг хугарав. Тэгсэн ч сэтгэл нь хөдөлсөн тэрбээр баримтыг нээлээ. Фостер Наижлын урдаас харан суужээ.
Эхний баримт нь Маргарет Ховеллыг хүлээн авсан анкет байлаа. 1924 оны тавдугаар сарын 29. Тэр дөнгөж арван тавтай байжээ.
- Нөхцөл байдлаас харахад тэр ихэнх амьдралаа энэ галзуугийн эмнэлэгт өнгөрөөсөн юм шиг байна гэж Наижл хоёр хуудсанд багтаасан баримтыг харангаа бувтналаа. Эхний хуудсан дээр өвчтний нэр, нас, шашин шүтлэг, гэрийн хаягаас өөр сонирхол татахаар юм тэмдэглээгүй бололтой. Гэтэл тэнд "... анхны шинж тэмдэг илэрсэн нас 11" гэж бичсэн байлаа. Гаргацтай бичсэн нэг тэмдэглэлд ЭМНЭЛГИЙН ДҮН ШИНЖИЛГЭЭГЭЭР ӨВЧТӨНИЙ ГАЛЗУУРСНЫГ НОТЛОХ ГОЛ ШАЛТГААНУУД гэж томоор гарчиглаад дараахь зүйлийг нэгтгэн бичжээ.

Өвчтөн гэр бүл болон өөрийгөө урьд өмнө болсон нэг хэргээс болж хараагдсан гэж хэлсэн. Араас нь мөшгин хөөж байж байгаа тэр хүмүүс өшөөгөө авахын тулд тэднийг ална гэдэгт тэр итгэдэг ажээ. Тэр ямар ч шалтгаангүйгээр солиорох үедээ үүнийгээ байнга ярьдаг. Хатагтай Ховеллын хэлээд байгаа шиг тэдэнд ямар ч аюул нүүрлээгүйг төрөл төрөгсөд нь батлан хэлсэн.

Наижл анх үзлэг хийсэн эмч бичсэн бололтой ӨВЧТӨНИЙ
ГАЛЗУУРСНЫГ БАТАЛЖ БУЙ БУСАД ШИНЖ ТЭМДГҮҮД гэж гарчигласан тэмдэглэлийг Фостерт харууллаа. Тэнд гэр бүлийнхэн нь өвчтний зан төрх өөрчлөгдөн, хий юм харж сонсдог болсноос тэднийг хийсэн нүглийнхээ хариуд бүгд үхэх болно гэж байнга заналхийлэх мэт хэлдгээс айдаг болсныг тэмдэглэжээ. Тэдний хэлсэнээр тэр өөртөө аюултай төдийгүй гэр бүлийнхэндээ байнга төвөг учруулж байдаг гэжээ.
Хоёр дахь хуудсанд айж цочирдсон нь илт нүд нь хөнхийж, турж эцсэн нэг охины хар цагаан өнгийн гэрэл зураг наасан байв.
- Есүс минь, тэр чинь жаахан хүүхэд байсан байна шүү дээ. Тэнд хичнээн хүн байсан юм бол? гэж Фостер асуулаа.
- Тэр үед үү? бараг гурван мянга.
- Тэр чухам яг яадаг байсан юм бол?
Наижл харцаа хуудаснаас салгасангүй. Зурагны дэргэд ӨВЧНИЙ ОНОШ: СОЛИОРОЛ ХАВСАРСАН ШИЗОФРЕНИ гэж бичжээ.
Тэнд охины биеийн ерөнхий байдлын талаар дэлгэрэнгүй бичиж тэмдэглээд эрүүл мэндийн байдал сул, сэтгэцийн өөрчлөлттэй гэж дүгнэжээ. Өвчний сүүлчийн хурцдалын үед бие нь олон газраа хөхөрсөн байжээ. Анх арван нэгтэйгээс эхлэн эмнэлэгт хэвтүүлэх хүртэл өвчний хурцдалын тоо нэмэгдэж илрэх байдал нь улам хүчтэй удаан үргэлжилдэг болжээ. Энд солиорох үеийн шинж тэмдгийн талаар өөр зүйл бичээгүй байв. Тэр 4 дүгээр тасагт хуваарилагджээ.
Дараагийн тэмдэглэлд, бараг нэг жилийн дараа өвчний явц, Маргаретэд хийсэн эмчилгээний үр дүнгийн талаар бичсэн байв. Наижл хэдийгээр баргийн гар бичмэлийг гаргаж уншдаг ч энэ эмчийн тэмдэглэл уншихад маш хэцүү байлаа. Тэр хэдэн өгүүлбэрийг арай гэж тайлан уншаад зүрх нь шимширч бараг ухаан алдах шахав. Наижл
- Тэд охиныг цахилгаан тогонд цохиулж эмчилж байжээ гэж Фостерт хэллээ.
- Хэзээ?
- Эмнэлэгт хэвтсэнээс хойш нэг жил орчмын дараа, энэ тэмдэглэлийг бичих үед юм шиг байна. Энэ гар бичмэлийг гаргаж унших их хэцүү юм. Энэ эмчилгээний үр дүнд охин сайжирч, хий юм харж сонсох нь цөөрсөн гэж бичсэн байна.
- Охиныг тогонд цохиулсаар байгаад амьд үхдэл буюу зомби болохоос өмнө энэ тэмдэглэлийг бичсэн гэж л найдахаас.
- Эдит Чапманыг айлгаж чаддаг байснаас харвал тэр бас ч гэж ухаантай байсан юм шиг байна.
- Эдит Чапман түүнийг хэзээ эргэж очсоныг мэдэх үү?
- Хатагтай түүнийг олон удаа, ялангуяа хүүхдээ төрөхөөс өмнө эргэж очсон гэж би бодож байна. Гэхдээ би үүнийг тодорхой хэлж мэдэхгүй. Тэр нилээн залуу байхдаа нагац эгчээ нэг удаа эргэж очоод дараа нь байнга очдог болсон ч байж магадгүй. Фостер
- Үүнийг бол би харин ч маш сайн ойлгож байна гэж хэлээд
- Хана маажлан орилж хашгичих галзуу хүнээр дүүрэн тэр аймшгийн байшинд байгаа нэг галзуу эмэгтэйн солиотой ярианаас жаахан охин үхтлээ айх нь мэдээж шүү дээ. Гэхдээ тэр яагаад насанд хүрсэн хойноо ч тэр шизофренитэй эмэгтэйн ярианд итгэсээр байсан юм бол? гэлээ.
- Урьд нь хүмүүс сэтгэцийн өвчтэй хүмүүс ямар нэг сүнсэнд эзэмдүүлсэн гэж үзэцгээдэг байсан. Ихэвчлэн чөтгөрийн сүнсэнд. Эдит Чапман сүсэг бишрэлтэй хүн байсан. Тэр үүнийг Бурхны илгээсэн анхааруулга гэж үзсэн байж магадгүй. Би сайн мэдэхгүй байна. Нагац эгч нь хүнийг итгүүлж үнэмшүүлэхдээ чадварлаг байснаас тэр түүний яриаг үнэн гэж бодсон ч байж магадгүй.
Наижл өвчний түүхийг цааш нь үргэлжлүүлэн уншлаа. Эмнэлэгт хэвтсэнээс хойш 1947 он хүртэл бараг хориос илүү жилийн хугацаанд өөр ямар ч тэмдэглэл хөтлөөгүй байжээ. Энэ удаад тэмдэглэл хөтөлсөн эмч нь өөр хүн байсан бөгөөд аз болж бичиг нь гаргацтай уншихад хялбархан байв. Наижл тэмдэглэлийг хурдан гүйлгэн уншсанаа чухал санагдсан тэр хэсгийг Фостерт уншиж өглөө.

Өвчтний биеийн байдал аажмаар сайжирч байна. Мэс засал хийх талаар ярилцсаны дараа шаардлагагүй гэж үзээд цахилгаан гүйдлээр цохиулах эмчилгээг үргэлжлүүлэх нь зүйтэй гэж тогтлоо. Жил гаруйн өмнөх үеийг бодвол өвчтөн их сайжирсан. Харин эмнэлгээс гаргах талаар ярилцахад өвчтөн энд үлдэх нь өөрт нь илүү аюулгүй гэж үзэж байгаагаа мэдэгдлээ. Өвчтөн өнгөрсөн зууны сүүлээр гарсан нэг аймшигтай хэргээс болж тэдний гэр бүл болон өөрөө аюулд учирна гэж хий бодсон хэвээрээ байна. Эмээ нь нас барахынхаа өмнө хэвтэрт байхдаа өөрт нь нэг аймаар нууц задалсан гэж тэр тангарагласан. Түүний хэлж байгаагаар гэм буруугүй хэн нэгэн үхснээс өшөөгөө авахын тулд өвөөг нь хэдэн хүн алсан бөгөөд тэд энэ гэр бүлийн цусан төрлийн сүүлчийн хүнийг алж дуустлаа зогсохгүй гэнэ. Тэр хэрвээ эмнэлгээс гарах юм бол тэдэнд алуулахаас өөр замгүй гэж хэлээд энд үлдээхийг гуйлаа. Энэ ухаан санаанд багтамгүй яриаг нь батлах тэр нууцыг эмээ нь булшиндаа авч орсон гэж тэр хэлсэн. Түүнийг зээ охин дүү нь жилд нэгээс хоёр удаа эргэж тойрдог бөгөөд бусад төрөл төрөгсөд нь бараг ирдэггүй. Хатагтай Ховеллын ярьсан зүйл үнэн эсэхийг мэдэхээр тэднээс асуутал энэ бүгд худлаа гэж дээр доргүй батлан хэллээ. Тэр хэдийгээр цахилгаан эмчилгээнд сайн үр дүн харуулж байгаа ч хий бодлоос нь салж чадахгүй байна. Хатагтай Ховеллын энэ эрүүл ухаанд багтамгүй бодлыг үгүйсгэн эмнэлгээс гаргахгүй л юм бол тэр бүх амьдралаа бидний халамжинд өнгөрөөхөөс өөр аргагүй гэж миний санаа зовж байна. Хэдий харамсалтай ч тэр үргэлжлүүлэн эмчлүүлэх шаардлагатай нь тодорхой байна.

Олсон зүйлдээ сэтгэл нь хөөрсөндөө Наижл зангидсан нударгаа өргөн харуулмаар санагдав. Энд анх удаа одоо гарч байгаа хүн амины хэргийн гол шалтгаан байж магадгүй урьд өмнө болсон нэг гэмт хэрэг, "гэм буруугүй нэгний үхэл"-ийн талаар дурьджээ. Гэхдээ энэ бүхэн үнэн юм бол ийм олон хохирогч бүхий аллагыг үйлдэхэд хүргэсэн ямар гээчийн айхтар хэрэг гарсан юм бол?
Хариу нь тодорхойгүй өөр зүйлс Фостерын сонирхлыг татаж байлаа.
- Хортон Ровлигийн нас барсан тухай тодорхойлолтонд юу гэж тэмдэглэсэн байсан бэ?
- Нийтийн тээврийн унаанд дайруулсан.
- Гэмт үйлдэл байсан гэхээр сэжигтэй юм байгаагүй юу?
- Нас барсан тодорхойлолтонд лав тийм юм байгаагүй. Тэд мөрдлөг явуулсан боловч задлан шинжилгээний эмч осол гэж дүгнэсэн бололтой. 1909 оны хавтаст хэргүүдийг устгачихсан болохоор эрж сураглаад нэмэргүй. Задлан шинжилгээний эмч гэрчийн суудлаас өндийсний дараа ч юм уу эсвэл арван таван жил хадгалсны дараа архивт байгаа хавтаст хэргийг устгадаг байсан. Харин нийтийн тээврийн унаатай холбоотой ослуудын талаар сонинд нийтэлсэн байж магадгүй. Хэдхэн мөрөнд багтаасан мэдээнээс илүү зүйл олдохыг хэн байг гэхэв. Оролдоод үзэхэд гэмгүй гэж надад бодогдоод байна.
Фостер хариу хэлэхээ яарсангүй, хуудсыг авч гүйлгэн уншив.
- Энэ эмэгтэй үнэн юм ярьсан гэхээр баталгаа алга байна. Энэ хангалтгүй. Бид түүний хэлсэн зүйл үнэн гэдгийг батлах ёстой. Хэрвээ тэгж чадахгүй бол үүнийг нэг галзуу хүний хийрхэл гэж ойлгохоос өөр аргагүй. Чамд наана чинь өөр юу байна?
1950 онд цахилгаан гүйдлээр цохиулах эмчилгээ хийлгэхээр хүлээтэй хэвтэж байх үедээ Маргарет таазны ясаа бэртээж жирийн эмнэлэгт хэвтэж эмчлүүлжээ. 1952 онд эмч нар түүнд өөр эмчилгээ хийх шийдвэр гаргасан байна. Эмчилгээний рапортонд тэд өвчтөнд леикотоми эмчилгээ хийсэн гэж тэмдэглэжээ. Наижл ядарсан бололтой нүдний шилээ авч духаа илэв.
- Тэр чинь юу юм бэ? гэж Фостер асуулаа.
Энэ чухам юу болохыг Наижл сайн мэднэ. Тэр нэг удаа үйлчлүүлэгчийнх нь ээж сэтгэцийн эмнэлэгт эмчилгээ гэж нэрлэгдсэн энэ аймшгийн туршилтанд орсон байсныг тэдний гэр бүлийн намтрыг судлах явцдаа олж мэджээ.
- Лоботоми.
- Есүс минь.
- Тэд нэг жижиг мөс хагалагч шиг багажийг нүдний зовхины доогуур шургуулан тархины хамгийн өмнө талын мэдрэлийн судлыг тасалдаг байсан. Тэд энэ ажилбарыг маш хурдан нүд ирмэхийн зуур хийдэг. Энэ эмчилгээг хийдэг зарим мэс засалчид өөрсдөөрөө их бахархдаг байсан гэнэ лээ.
- Энэ тэгээд юунд сайн байсан юм бэ?
- Чи мэдмээр байна уу? Хэрвээ тархины духны хэсгийг авчихвал хийрхэх нь багасах талтай гэж тэд боддог байжээ. Эмч нар нэг хэсэг энэ мэс ажилбарыг практикт их ашигладаг байсан бөгөөд ялангуяа эмэгтэйчүүдэд их хэрэглэдэг байсан.
1954 онд мэс ажилбар амжилттай болсон гэж тэмдэглээд өвчтөний айдаст автах нь багассан гэжээ. Эмчлэгч эмч өвчтөнд мэс ажилбараас хойш торазин гэдэг эм бичиж өгсөн байна. Эмнэлгээс гаргах асуудлыг дахин сөхсөн боловч түүнийг дэргэдээ авах төрөл садан гараагүй бөгөөд удаан хугацаагаар эмнэлэгт байсан эмэгтэй өөрөө бие даан амьдрах чадваргүй учраас эмнэлэгт үлдээхээр шийджээ. Тэр цагаас хойш өвчний түүхийг бараг хөтлөхөө больж, хааяа товчхон тэмдэглэл бичдэг болжээ. 1959 онд тэр уушигны үрэвслээр өвдөж эмнэлэгт хэвтэж эмчлүүсэн ажээ. Дараа нь 1964 он хүртэл түүний өвчний явц, эмчилгээний талаар тэмдэглэсэн зүйл байсангүй. Эцэст нь тэр дайрлагад өртөж унан хүнд гэмтсэн тул эмнэлэгт хүргэгдсэн гэж хальт дурьдсан богинохон тэмдэглэл байлаа. Наижл түүнийг эмнэлэгт нас барсан гэж тэмдэглэсэн байсныг нас барагчдын тодорхойлолтоос олсон билээ.
Тэр хоёр хэсэгхэн зуур бодолдоо дарагдан сууцгаалаа. Хаанаас ч гарч ирж мэдэх аюулаас үхтлээ айж тогонд цохиулахаар биен дээрээ олон тооны электрод наалган
хүлээтэй хэвтэх тэр эмзэг залуухан охиныг Наижл дотроо дүрслэн боджээ. Түүний тархины бор гадаргыг харааны товгортой холбодог мэдрэлийн судсыг тасласны дараа хүчтэй эмээр мэдээ алдуулдаг байжээ. Магадгүй жинхэнээсээ нүүрлэж байсан аюулаас үүдэлтэй солиорлоос нь түүнийг ангижруулахын тулд энэ бүхнийг хийжээ. Биеийн байдал "сайжирсан" гэсэн дүгнэлтэнд эргэлзээд байх хэрэггүй юм. Наижл нүднийхээ өмнө өвчтөнгөөр дүүрэн нийтийн өрөөний буланд эргэн тойронд нь үглэж хашгирахыг ч анзаарахгүй, бяцxан хүүхэд шиг нугдайн суух ярих чадваргүй, мэдээ алдсан эмэгтэйг харах шиг болов. Эмчилгээ гэж нэрлэгдсэн тэр аймшигт тамлалын үр дүнд энэ эмэгтэй ядаж өөрийн туулж өнгөрүүлсэн аймшгийг ухаарч мэдрэхээ больсон гэдэгт нь Наижл найдаж байлаа.
Наижл Хортон Сара нарын хаанаас ирцгээсэн, энэ санааг нь мэдэгдэхүйц зовоогоод байгаа зээ охиндоо ярьсан тэр зүйл чухам юу болохыг мэдэж чадах болов уу гэж өөрөөсөө асуулаа. Тэр хүлээн авагчаар нэг удаа радио идэвхт бодисны хор хөнөөлийн тухай ярьж байсныг санав. Цөмийн дэлбэрэлтийн дараа газарт унасан тоосонцрууд салхины нөлөөгөөр дэгдэн борооны устай нийлэн эргэж буухдаа үзүүлэх хор нөлөө нь ихэсч, энэ нь олон жил өнгөрсний дараа ил тодорхой болдог.
Үр нөлөө нь өнгөрсөн цаг хугацаанд болсонтой яг адилхан. Эмээ нь нас барахдаа бүх нууцыг аваад явсан гэж Маргарет Ховеллын хэлж байсан шиг, яаж ч хичээсэн энэ асуудлын учрыг тайлж барахгүй бололтой.
Наижлын толгойд гэнэт нэг юм зурсxийн орж ирсэнд мөрдөгчийн гараас барьж авлаа. Гэнэт цочсон Фостер
- Яасан бэ? хэмээн уцаарлангуй асуув.
- Сара Хортон хоёрын зугтсан шалтгааныг хаанаас олохыг би мэдэх юм шиг байна.
- Хаанаас?
- Тэр Сара Ровлигийн булшинд байгаа.

_________________
Sakura


Top
   
PostPosted: Jul.02.17 9:02 pm 
Offline
Дархан Гишvvн
Дархан Гишvvн
User avatar

Joined: Jul.30.06 7:33 am
Posts: 200
Location: Holland
16


- Чи биднийг түүний булшийг ух гэж хэлэх гээд байна уу?
Фостер Наижлыг тоглоом хийж байна гэж бодсон боловч тэр Наижлын очтон гялалзах харцнаас өөр зүйлийг олж харлаа. Тэр жинхэнээсээ хэлжээ.
- Хэн нэгний булшийг ухаж гаргах хичнээн хэцүү болохыг чи мэдэх үү? Маш сайн баримт нотолгоо, шалтгаан гаргаж байж л Дотоод хэргийн Яамнаас зөвшөөрөл гаргуулж чадна.
Наижл нүдээ гялалзуулсан хэвээр толгойгоо дохилоо.
- Ингэхэд чи тэндээс юу олно гэж бодоод байгаа юм бэ? Өөрт нь юу тохиолдсон болон бүр цаашлаад Наоми Бэкингэмд юу тохиолдох байсныг бичсэн захидал юу?
- Сайн мэдэхгүй байна. Гэхдээ гэрээслэлдээ өөрийг нь оршуулах үед нэг төмрөн хайрцгийг хамт булаарай гэж захисан байсан. Сара яагаад тэр зүйлийг булшиндаа авч орохыг хүссэн юм бол? Өөр хүмүүсийн гарт оруулахыг хүсээгүй учраас л ийм юмыг хийнэ биз дээ? Энэ зүйл биднийг Наоми Бэкингэм эсвэл эхийг нь алсан алуурчин руу шууд хөтлөөд аваачихгүй ч, ямар ч гэсэн дөхүүлж аваачих болно.
Фостер бодолхийлэн эрүүгээ илж суулаа. Асуудал улам төвөгтэй болж байна. Булшийг ухаж гаргана гэхээр галзуурсан гэдэг нь батлагдсан хүний хэлсэн үгнээс өөр нотлох баримт байхгүй. Гэрээслэлд хайрцагны талаар дурьдсан нь нэмэр болох ч Харрис үүнийг мөрдлөгийн ажилд тус болно гэж хэзээ ч хүлээн зөвшөөрөхгүй.
- Тэр хайрцгийг төмрөн байсан гэж гэрээслэлд бичсэн байсан уу? Наижл толгой дохилоо.
- Ойлгомжтой. Тэгэхээр доторхи нь гэмтээгүй байх талтай л юм байна. Хаана оршуулсныг нь чи мэдэх үү?
- Ийст Хамын оршуулгын газар. Булш байгаа газрыг би
олж чадна. Булшинд нууц зүйл байгаа гэж бодсоор байгаа Наижлын сэтгэл нь хөдөлсөндөө нүд нь гялалзаж харагдана. Энэ бүхэн удам судлаачид үнэхээр гайхалтай санагдаж байгааг Фостер харж байлаа. Хэрэв тэр булш ухаж гаргах үед дэргэд нь байвал тийм ч сайхан санагдахгүй л болов уу.
Фостер одоо юу хийхээ мэдэхээ байж уртаар санаа алдлаа.
- Энэ асуудлыг би шийдэж чадна гэж бодож байна. Хэрвээ зөвшөөрөл авчихвал чамайг надтай хамт тэнд байгаасай гэж хүсэж байна. Авсыг дээш нь гаргаад тэр дор нь буцааж хийнэ. Бид тэнд нилээн айхтар юм үзэж таарна.
Наижлын сэтгэл догдлол дарагдсан бололтой царай нь цонхийсон харагдана. Одоо чи ийм юм хийх нь тийм ч сэтгэл догдлуулмаар сайхан зүйл биш гэдгийг ойлгoсон биз гэж Фостер бодлоо.

Тэд машины урд талын цонхыг хүчтэй бөмбөрдөн орох аадар бороон дундуур Колчестэр лүү давхиж явлаа. Фостер Чэлмсфордын хамбын мэдэлд байдаг эдлэн газрын нарийн бичгийн дарга Кеннед Брэвистэй утсаар холбоо барьсны дараа тэр хэдийгээр хотоос нилээн зайтай амьдардаг ч цаг алдахыг хүссэнгүй, биечлэн очиж уулзахаар Наижлыг дагуулан явж байгаа ажээ. Брэвис бол Хатан хааны зөвлөхүүдийн нэг, сүм хийдийн учир битүүлэг хууль дүрэм нуршсан ихэрхэг зантай өмгөөлөгч хэдий ч Фостер түүнтэй уулзаж ярилцахаар зориг шулууджээ. Сүм хийдийнхний хүнд суртал цагдаагийн газрынхнаас долоон дор байдаг ч Фостер амралтын өдрүүдийг хий дэмий өнгөрөөх нь мөрдлөгийн ажилд ашиггүй гэдгийг мэдэж байв.
- Цагдаагийн газар энэ ажлыг хариуцаад явуулж болдоггүй юм уу? Яагаад заавал сүмийг оролцуулах ёстой юм бэ? гэж Наижл асуулаа.
- Энэ бол шашин шүтлэгтэй холбоотой асуудал учраас бидэнд тэдний тусламж хэрэгтэй. Яаралтай үед задлан шинжилгээний эмчээр зөвшөөрүүлсэн тохиолдолд цогцсыг дахин ухаж гаргах тийм ч хэцүү биш. Тэгж чадах байсан бол
бид үүнийг хийх л байсан гэж Фостер түүнд тайлбарлаж өгөв.
- Гэвч бид цогцсыг сонирхоогүй. Бидэнд авсанд хийсэн өөр зүйл хэрэгтэй байгаа учир цогцсыг ухаж гаргах биш, харин булш хөндөж онгойлгох зөвшөөрөл авах хэрэгтэй. Ийм асуудлыг сүм хийдийнхэн хариуцдаг бөгөөд Английн бүх сүм хийдийг одоо бидний очих газар мэдэлдээ байлгадаг гэж би бодож байна.
- Би үүнийг ёстой мэдээгүй. Чи урьд нь ийм юм хийж байсан уу? гэж Наижл асуулаа.
- Үгүй. Гэхдээ би үүнийг зохицуулж чадах хүмүүсийг мэднэ. Оршуулгын газар луу булш ухаж гаргах хүн илгээхийн тулд бид ингэх нь мөрдлөгийн ажилд маш чухал гэдгийг тэдэнд ойлгуулах хэрэгтэй. Фостер ийм хүсэлтэнд зөвшөөрөл авах нь хэдэн долоо хоногоор сунжрахгүй ч хэдхэн цагийн дотор шийдэгдэх хэрэг биш гэдгийг мэдэж байгаа учир биечлэн уулзвал асуудлыг хурдан шийдвэрлэнэ гэж найдаж байв.
Брэвис Колчестэрийн захад байдаг хөдөө газрын нэг харшид амьдардаг ажээ. Энэ харшид урьд нь өмнөх хамба лам амьдарч байжээ. Фостер харшийн өмнө зогсох урт саарал Ягуарыг бишрэн харсаар машинаа дэргэд нь тавилаа. Одоо борооны хүч суларч шиврэн орж байлаа. Орох хаалган дээр дугуй хэлбэртэй зэсэн цохиур өлгөсөн харагдана. Фостер цохиураар хаалгыг тогштол чанга цууриатсан чимээ гарав. Дэргэд нь зогсох Наижл сандарсан бололтой хөлөө сэлгэн дороо хавьчигнана.
- Санаа битгий зов гэж Фостер түүнийг тайвшруулаад
- Би ярилцана. Чи зөвхөн боловсролтой боловсон хүний байдал гарган, өгсөн цай болгоныг дуустал ууж, инээмсэглээд сууж байхад болно гэлээ. Барнес үсээ хойш нь илээд Фостер луу харан инээмсэглэх аядав.
Хаалга онгойж, нэхмэл хантаазтай, нүдний шилээ бараг хамрынхаа үзүүр дээр тохсон тавь гаран насны эр гарч ирлээ. Нөгөө эр тэднийг сониучирхан ажиглаад
- Мөрдөгч Фостер уу? гэж таамагласан бололтой асуув.
- Тийм ээ, би байна гэж Фостер хариулаад хүрз шиг том гараа сунгалаа.
- Та ноён Брэвис үү?
- Морилон орцгоо гэж нөгөө эр хэлээд дотогшоо зангалаа.
- Амралтын өдөр оройн цагаар шууд хүрч ирсэнд биднийг өршөөгөөрэй гэж Фостер хүлцэл өчив.
- Зүгээр ээ. Цаг агаар ч гэж авах юм алга. Би өөр юу хийнэ гэж? Тэд үүдний хонгилоор ноёнтны араас дагаж явсаар нэг том уулзалтын танхимд орлоо.
- Гэр бүлийнхэн маань гэртээ байхгүй, би эдлэн газартай холбоотой бичиг цаасны ажил хийгээд сууж байлаа.
Том буйдан дээр сууцгаасны дараа Фостер ноёнтонд Наижлыг цагдаагийн газрын мөрдлөгт тусалж байгаа хүн гэж танилцуулав.
- Ямар хэрэг мөрдөж байгаа юм бэ? Ямар чухал хэрэг гарсан болоод та нар гадаа ийм муухай цаг агаартай байхад хаа байсан хол Лондонгоос энэ хүртэл ирсэн тань надад сонин байна. Таныг утастсанаас хойш энэ талаар өөрөөсөө байн байн асууж суулаа.
- Та тэгээд учрыг нь олов уу? гэж Фостер инээмсэглэн асуув.
- Үгүй. Гэхдээ цагдаагийнхан ямар нэг булш ухахаас өөрөөр сүм хийдийн асуудлыг хэзээ ч сонирхож байгаагүй.
- Шууд таалаа шүү. Брэвисийн нүд нь сэргэж
- Би бүр яг ингэж бодсон юм аа гэж хэлснээ нөхцөл байдалд тохируулах мэт царайгаа хувьсхийлгэн духаа атируулав.
- Иймэрхүү асуудлыг шийдэхэд ямар дүрэм журам баримталдгийг та өөрөө сайн мэдэж байгаа биз дээ?
- Тийм ээ, тэгэлгүй яахав.
- Миний бодлоор энэ их яаралтай бололтой. Тиймгүйсэн бол та нар энд биечлэн хүрч ирэхгүй байсан.
- Энэ үнэхээр онцгой, яаралтай хэрэг байгаа юм. Ийст Хам оршуулгын газарт Синт Бэртхам сүмийн шавь байсан нэг эмэгтэйн булш байдаг. Мөрдлөгийн явцад бидний хэрэг илрүүлэхэд зохих түлхэц өгөх зүйл энэ булштай холбоотой гэсэн таамаглал бидэнд байна гэж Фостер цагдаагийн хэллэг ашиглан учрыг тайлбарлаад өөртөө бардамнах сэтгэл төрөв. Гэвч ноён Брэвисийн харцнаас энэ тайлбар хангалтгүй байна гэхийг тэр олж уншлаа.
- Мэдээж би бүгдийг тодорхой тайлбарлаж чадахгүй боловч алуурчныг барихад тусалж чадах зүйл тэр булшин дотор байгаа.
Брэвис илт сонирхсон бололтой хөмсгөө өргөхийг Фостер харлаа. Хэрэв Фостер хэргийг буруу тийш нь хазайлгачихгүй бол Брэвис утсаа авч хамтрагч нартайгаа ярьж зөвлөлдөх болно.
- Өө. Ийм тохиолдолд бид чадах чинээгээрээ та нарт туслах болно. Надад талийгаачийн баримт бичиг, бас энэ талаар мэдэж байгаа төрөл төрөгсдийн нэр хаяг хэрэгтэй.
- Тэр эмэгтэй 1913 онд нас барсан.
- Зүйтэй, тийм байдаг байж. Тэгсэн ч гэсэн булш бол гэр бүлийн өмчид тооцогддог. Үр хойч нь ямар хүмүүс болохыг бид мэдэх хэрэгтэй...
Фостер ноёнтон руу бөхийж ойртоод
- Яг энэ асуудалд тус болохоор миний найз удам судлаач энд ирээд байна. Бид бүх хүмүүсийг хайсан. Одоо нэг ч амьд төрөл садан байхгүй гэлээ.
Фостер ширээн доогуур Наижлын хөлөн дээр гишгэхийг Брэвис ажиглаж чадсангүй. Үг хэлэхээр зэхэж байсан Наижл цочсондоо хөмсгөө атируулан Фостер луу гайхан харснаа тэр дороо учрыг ухааран
- Тэр үнэн. Одоо нэг ч хүн... амьд үлдээгүй гэв. Фостер толгой дохисноо хөлөө зайлууллаа.
- Одоо бидэнд зөвхөн сүм хийдийн зөвшөөрөл хэрэгтэй байгааг та ойлгож байгаа биз дээ. Та зөвхөн булш ухаж гаргахыг даалгахад л болно. Бидэнд цогцсыг хөндөх шаардлага байхгүй. Бид авсыг онгойлгоод дотор нь юу байгааг л харна. Дараа нь авсыг буцааж хаагаад нүхэнд нь эргүүлж хийнэ. Брэвис хэсэг дуугүй сууснаа
- Хэрвээ энэ мөрдлөгт ашигтай юм бол надад татгалзах юм алга. Гэхдээ би хийдийн бусад эрх баригч нарын зөвшөөрлийг авах ёстой. Үүний тулд надад хэд хэдэн бичиг баримт шаардагдана.
- Тэр тал дээр би санаа тавих болно. Энэ бол үнэхээр яаралтай хэрэг шүү.
- Тэгээд үүнийгээ хэзээ хийхийг хүсэж байгаа юм бэ?
- Маргааш болох уу?
- Ням гаригт уу? Төрсөн охин нь мансууруулагч хэрэглэж, бэлгийн харьцаанд орсноо хэлсэн мэт ноёнтон Фостерыг гайхан ширтлээ.
- Тэгж болохгүй. Даваа гаригт бол болж байна. Саббат өдөр (шашны амралтын өдөр) үүнийг хийж яасан ч болохгүй.
- Ойлгомжтой гэж Фостер хэлээд өндийн босож
- Ийм зүйлийг шөнө дунд хийсэн нь дээр байдаг юм. Тэгэхээр бид ням гаригт шөнийн арван хоёроос нэг минут өнгөрөхөд энэ ажлыг эхэлнэ гэлээ.

Лондон руу буцах замд Фостерт хоёр утасны дуудлага ирсний эхнийх нь Дэйв Алвин байлаа. Тэр хэргийн газрын тухай болон задлан шинжилгээний эмчийн дүгнэлтийг түүнд илгээсэн бөгөөд Фостер үүнийг Сузи Дансонд дамжуулж чадах боллоо. Алвин Мартин Стамид дайснууд байсан нь мэдээж, энэ хэрэг гэмт хэргийн ертөнцтэй холбоотой гэж итгэсэн хэвээрээ ажээ. Хоёр дахь дуудлага Хадераас иржээ. Фостер түүнд долоон жилийн өмнө Шинэ Зеланд руу нүүсэн Робинсоны дөрвөн хүний талаарх мэдээлэл олохыг даалгасан билээ.
Хоёр жилийн өмнө энэ гэр бүлийн гурван хүн гэр нь шатах үед амь үрэгдэж, ганцxан есөн настай охин Луйза Робинсон амьд үлджээ. Хадер тэр охины нэрийг Наижлын гаргаж өгсөн нэрсийн жагсаалтанд байсныг санажээ. Мөрдөлтийн дараа уг хэргийг гэнэтийн осол байсан гэсэн дүгнэлт гаргасан ажээ. Тэндэхийн цагдаагийн газар хавтаст хэргийг
факсаар илгээсэн байна.
Фостер үүнд эргэлзэж байлаа. Охин гэртээ байсан мөртлөө хэдхэн шалбархайтай байжээ. Тэр үед охиныг нэг тийшээ аваачжээ. Одоогоор Луйза Робинсон, Речил Стами, хаа нэгтээ байгаа Антони Чапман бас Гэри Стами нар энэ удмынхны амьд үлдсэн сүүлчийн хүмүүс байлаа. Тэр гэнэт шоронд сууж байгаа Дэвид Стамиг саналаа. Түүнийг бас хамгаалах хэрэгтэй юм болов уу? гэж бодсоноо дөрвөн ханан дунд хашигдсан тэр үүнээс илүү хамгаалалтанд байна гэж байхгүй гэж Фостер дотроо дүгнэв.
Фостер Наижлыг байрных нь дэргэд буулгаад гэртээ ирэхэд хэдийн харанхуй болсон байлаа. Фостер хаалгаа онгойлгоод гал тогоо руугаа шууд алхав. Тэр дарс хундагалж аваад хөргөгчинд идчихмээр зүйл байгаа эсэхийг харлаа. Олигтой юм олж хараагүй Фостер дарсаа уухаар шийдээд зочны өрөөндөө орон гэрлээ асаав.
Гэнэт тэр гараа хүрэмнийхээ халаасанд лав гэгч нь шургуулаад буйдан дээр цэв цэх суусан Гэри Стамийг гэнэт хараад маш их цочлоо. Түүнд зүрхнийхээ дэлсээг намтгаж тайвшрах хугацаа хэрэгтэй болов.
- Чи зугтаж чадаагүй бололтой, тийм үү? гэж Фостер Гэригээс асуугаад халаалт руу очиж шалгавал хүйтэн байв. Новшийн халаагуур гэж тэр амандаа бувтналаа. Гэри хариу өгсөнгүй, бүр нүдээ ч цавчсангүй. Фостер буйдан сандал дээр суугаад хүүг нүднийхээ булангаар ажигласаар байлаа.
- Сонсооч. Би цэвэр сонирхлын үүднээс, уур уцаар бололгүй асууж байгаа юм шүү. Чи энд яаж орж ирж чадсан юм бэ?
Гэри мөрөө хавчсанаа
- Чи энд хамгаалалт сайтай гэсэн. Тэгэхээр энэ чинь худлаа болж таарлаа. Би гал тогооны цонхоор орж ирсэн. Тэр чинь цоожгүй онгорхой байна лээ.
- Би чамайг ажилд авах хэрэгтэй юм байна. Тэгвэл чи хүмүүст гэр орных нь хамгаалалт муутай, сул талыг харуулж чадах юм шиг байна. Чи тэгээд өдөржин хаагуур явж байгаад ирэв?
- Хаа сайгүй.
- Чи яагаад буцаад ирсэн юм бэ? Гэри мөрөө дахин хавчаад
- Бүү мэд. Ер нь надад очих газар байгаагүй, дээр нь би маш их даарсан. Ямар нэг өөр юм болсон гэсэн бодол Фостерт төрлөө.
- Намайг хүн дагаад байх шиг надад санагдсан.
- Юу гэнэ ээ? Тэр дагаж байсан хүнийг чи харсан юм уу? Хүү толгой сэгсрээд
- Гэхдээ би үүнийг мэдэрсэн гэв. Фостер толгой дохиод
- Явган уу? машинтай юу? гэж асуулаа.
- Мэдэх юм алга. Намайг ямар нэг хүн ажиглаад байх шиг надад санагдсан. Хий юм бодсон байлгүй гэж Фостер бодсон ч Гэри мэтийн бяцxан хулгайч дагаж мөрдөх, ялангуяа цагдаад мөрдөгдөх гэж юу болохыг сайн мэдэх тул энэ дэмий хоосон юм биш ч байж магадгүй гэж бодлоо.
- Чамайг энд хүртэл дагасан гэж чи бодож байна уу? Гэри хамраа маажлаа.
- Мэдэхгүй. Гэхдээ би тэгж бодохгүй байна. Би Лондонгоос гардаг галт тэргэнд сууж, дараа нь буугаад өөр галт тэргэнд суусан. Ийшээ ирэх замын ихэнхийг би явган туулсан ч хэд хэдэн удаа автобус, метро сэлгэж суусан. Миний бодлоор хэн ч намайг гүйцэж дагаж чадаагүй.
- Маш сайн байна. Чи энд аюулгүй байх болно. Би үүнийг чамд амалж чадна гэж Фостер хэлээд ярианы сэдвийг өөрчилж
- Чи юм идсэн үү? гэж асуусан ч Гэригийн царайг харахад тодорхой байлаа.
- Үгүй. Өлссөнөөсөө болоод бараг үхэх гэж байна. Хөргөгчинд чинь юу ч байхгүй байна лээ.
- Тэгвэл хоёулаа хоол захиалах уу? гэвэл Гэри баярлан толгой дохилоо.
- Юу идмээр байна? Энэтхэг хоол уу? Пицца юу? Гэри хоёр дахид нь толгойгоо хурдан дохилоо.
- Ямар пицца идэх вэ?
- Хавай.
- Хан боргоцойтой юу? Фостер дургүйцсэндээ хамраа шантайлгав. Тэр өөрөө жимстэй пиццанд үнэн голоосоо дургүй ажээ. Гэвч зочломтгой байх үүднээс тэр үүдний хонгилд орж утсаар хоолны захиалга өглөө.
Фостерыг өрөөнд буцан орж ирвэл Гэри зурагт хэдийн асаачихсан хөл бөмбөгийн тэмцээн үзэж суув.
- Чамд спортын бүх суваг байдаг юм байна гэж тэр баяртайгаар хэллээ.
- Тийм ээ. Яагаад гэдгийг бурхан л мэдэх байх. Үнэнийг хэлэхэд би хөл бөмбөгөнд дургүй. Тэд мөнгө ихтэй болох тусам янгууч хатагтай нар шиг баашилж байдаг. Урьд нь энэ чинь хүрэлцэж шүргэлцэж болдог тоглоом байсан. Чи ямар багийг дэмждэг вэ?
- Чэлси.
- Чамайг Эссексийнх болохоор Хаммерсийг дэмждэг гэж би бодсон юмсан. Гэри уруулаа байдгаар нь ярвайлгаж
- Харин ч үгүй шүү. Тэд нар чинь нэг муу жулдрайнууд гэлээ. Фостер толгой сэгсрэв.
- Хараач хөөе. Фэнүүд хүртэл өөрчлөгджээ. Хүмүүс одоо нутгийнхаа багийг биш харин сайн багийг дэмждэг болчихжээ.
Гэри мөрөө хавчаад
- Чэлсигийн баг намайг дэмжихээр дасгалжуулж байсан.
- Тэд чамайг дасгалжуулдаг байсан гэнэ ээ? Нээрэн гэж үү? Хэзээ?
- Тэр үед би наймтай байсан. Бямба гаригийн өглөө бүр Леони намайг Гэйтвэйгийн хөл бөмбөгийн клуб руу автобусаар хүргэж өгдөг байсан. Тэнд маш олон хөл бөмбөгийн талбай байдаг. Бас авьяастай хүүхдүүдийг дэмждэг хүмүүс ирж биднийг хардаг байсан. Тэдний нэг миний ээжтэй ярилцмаар байна гэсэн. Тэр хүн Чэлсигийнх байсан. Би дасгалжуулалтанд явдаг байсан ч ээж нас барж, Леони зугтаад явчихсан болохоор би дахиж яваагүй. Дараа нь тэд надад муу юм тохиолдсоныг дуулаад намайг дахиж дэмжихээ больсон. Нэг хэсэг би Гэйтвэй рүү хөл бөмбөг тоглохоор явдаг байсан ч тийшээ очоогүй удаж байна.
- Яагаад яваагүй юм бэ? Хүү мөрөө дахин хавчсанаа
- Өчнөөн юм болсон гэдгийг чи мэдэж байгаа. Бас байнга энд тэнд шилжиж очдог байсан.
- Чи дахиад хөл бөмбөг тоглохсон гэж хүсдэг үү?
- Тийм ээ гэж хүү их нухацтай хариулаад
- Би хөл бөмбөгт хайртай. Энэ бол миний чаддаг ганц сайн зүйл маань байгаа юм.
- Чи яг хаана нь тоглодог юм бэ?
- Би олон тэмцээнд оролцож байгаагүй ч дандаа голын тоглогчоор тоглодог байсан.
Фостер толгой сэгсэрлээ. Хэрвээ тэд энэ хүүг гудамжинд хаялгүй хөл бөмбөгийн талбай дээр байлгасан бол тэр ингэж хулгай хийж явахгүй байсан.
- Чи дахиад тоглох хэрэгтэй. Чи их сайн юм шиг байна. Энэ сайхан авьяасаа үрэн таран хийж байгаа чинь их харамсалтай байна. Гэри хариулсангүй. Зурагтаар хөөрч догдолсон тайлбарлагч тоглолтын нэг эгзэгтэй мөчийг тайлбарлаж байлаа. Тоглолтын удаашруулсан давталтыг тэр хоёр хамтдаа үзэв. Эсрэг талын тоглогчийг дайран ирэхэд хамгаалагч урагш үсрэн агаарт хөөрөхийг харсан Гэри
- Янзын гоё үсэрлээ гэж хэлэв.
- Тэр үнэхээр сайн юм гэж Фостер хүлээн зөвшөөрлөө. Тэд тоглолтыг дуустал хамт үзэв. Хоёр баг тэнцүү оноотой тоглолтыг өндөрлүүллээ. Пицца ч ирж Гэри урьдын адил хоолоо ховдоглон үмхэлж эхлэв. Фостер үдийн хоолны үеэр Барнестай хамт хамбургер идсэн учир хоолны дараа ходоодны эм уухаар шийдлээ. Тэгсэн ч дарснаасаа татгалзаж чадсангүй. Гэри зурагтын удирдлагаар санаанд нь таарах нэвтрүүлэг олохоор дэлгэцэн дээр жагсаалтыг жирэлзүүлэн хайж байлаа. Хүү дулаацсан бололтой гадуур хүрмээ тайлжээ. Фостер хүүгийн дэргэд очиж суулаа. Гэри өөрийг нь ажиглаад байгааг мэдэрсэн бололтой.
- Эгч надтай холбоо барихыг оролдсон.
- Леони юу? Гэри толгой дохилоо.
- Хэзээ?
- Тэр зугтсанаас хойш бараг жилийн дараа. Фостерт хардах сэтгэл төрж, арай худлаа байлгүй дээ гэж бодов.
- Тэгэхэд чи асрагч эцэг эхийнхээ гэрт байсан биз дээ?
- Тийм ээ.
- Тэр чамтай яаж холбоо барьсан юм бэ?
- Эгч надад захиа явуулсан.
- Захиаг хаашаа илгээхээ тэр яаж мэдсэн юм бол?
- Тэр захиаг Гэйтвэйгийн хөл бөмбөгийн клуб руу илгээсэн байсан. Намайг олж болох ганц газар бол тэр байсан юм. Захиаг би нэг бямба гаригийн өглөө дасгалжуулагчаасаа авсан.
- Захианд юу гэж бичсэн байсан бэ?
Гэри хүрэмнийхээ халааснаас будаг нь нүүж халтартсан дугтуй гаргаж ирэн
- Болгоомжтой үзээрэй. Энэ бараг салж унах гэж байгаа гээд Фостерт өглөө. Фостер дугтуйн дээр Гэри Стами, Гэйтвэй хөл бөмбөгийн клуб, Баркинг, Эссекс гэж хаягласныг харав. Шуудангийн марк, код тэмдэг харагдсангүй. Эна захиа эзэндээ иртэл хэр их удсан бол гэж Фостер дотроо бодлоо. Дугтуйны буланд нэг тэмдэг наалттай байсан бололтой харагдав.
- Энд нэг наадаг тэмдэг байсан уу? Агаарын шуудангийнх байсан уу?
- Юу байсныг сайн мэдэхгүй. Гэхдээ нэг юм наасан байсан нь хуураад уначихсан. Шуудангийн марк ч мөн адил.
- Ямар шуудангийн марк байсныг санаж байна уу? Хатан хааны хөрөгтэй байсан уу? Гэри толгой сэгсэрлээ.
- Хатан хааных биш. Уулны зураг байсан. Бас жаргаж байгаа нар байсан бил үү дээ? Сонссон зүйлдээ итгэж ч чадахгүй байсан Фостер дугтуйг нээн захиаг гаргаж ирэв. Захиаг олон удаа нээж нугалж байснаас нугалаасаараа бараг тасарч урагдан, Гэригийн хурууных бололтой энд тэндгүй халтар толбо болжээ. Захиаг хоёр жил хадгалсан гэхэд харин ч гайгүй харагдаж байв.
Фостер захиаг болгоомжтой тэнийлгэлээ. Арван хэдтэй өсвөр насны охины бичиг гэдэг нь илт байлаа. Том үсгээр хол хол бичиж, "й" үсэгний дээрх тэмдгийг том дугуй хэлбэртэй цэгээр тэмдэглэжээ. Гэри ичсэндээ хэрхэхээ мэдэхгүй байгаа бололтой
- Чи захиаг надад уншаад өгч болох уу? гэлээ.
- Юу? Чи захиаг нэг ч удаа ... Фостер хүүгийн хэлснийг ухаарах хүртэл хэдэн хором өнгөрөв.
- Чи уншиж чаддаггүй юм уу? Гэр толгойгоо хүчтэй сэгсэрлээ.
- Чи тэгээд үүнийг уншаад өгөөч гэж хэнээс ч асуугаагүй гэж үү? Фостер итгэж чадахгүй байгаагаа нуухыг оролдож байв.
- Үгүй. Би захианд нууц байгааг мэднэ. Захиаг эгчээс ирсэн гэдгийг түүний нэр бичгийн хэлбэрээр таньсан. Би хэд хэдэн үгийг уншиж чадна. Гэхдээ би бүгдийг нь уншиж чадаагүй. Хөөрхий хүү захиаг бүтэн хоёр жил хадгалж явжээ. Харж байгаагаас эгч нь юу гэж бичсэнийг хүү ойлгоогүй ч захиаг хэдэн зуун удаа өврөөсөө гарган үзэж байжээ.
- Болж байна гэж Фостер хэлэхдээ захиаг дуудаж уншихдаа хүүд ойлгомжтой болгохын тулд өгүүлбэрт орсон үгийн дараалалд сайн анхаарах хэрэгтэй юм байна гэж бодлоо.

Хайрт Гэри,
Чамайг сайн байгаа, бас энэ захиаг хүлээж авсан гэдэгт би найдаж байна. Чиний очих дуртай ганцxан газар гэдгийг мэддэг болохоор захиаг би хөл бөмбөгийн клуб руу илгээсэн юм. Би чамайг клуб руу явсаар байгаа гэдэгт
найдаж байна.
Би сайн байгаа гэдгээ чамд дуулгамаар байсан юм. Намайг гэнэт зугтсанд уучлаарай. Цаг нь болсон учраас би тэгэх хэрэгтэй байсан. Чамайг гэнэт орхиод явсан тул чи надад маш их уурлаж байгаа. Гэхдээ тэгэх хэрэггүй шүү. Тэд надад сайн байдаг. Энд заримдаа уйтгартай байдаг ч ямар ч мансууруулах бодис байхгүй, бүгд аз жаргалтай байдаг. Хэн ч пиво мэтийн зүйл уудаггүй. Би юм оёх гэх мэт олон зүйлд суралцаж байгаа. Бидэнд бас үнээ, гахай гээд олон амьтан бий. Гадаа байгал үнэхээр гоё. Эссексээс илүү үзэсгэлэнтэй. Би гэрээ огт санахгүй байна, харин чамайгаа маш их санаж байна.
Чи энэ захианы талаар хэнд ч хэлж болохгүй шүү. Хэрвээ тэгвэл муу юм болно! Ертөнцийн төгсгөл удахгүй болж бид хоёр гэр бүлийнхэнтэйгээ хамт, бас ээжтэйгээ тэнгэрийн хаант улсад очно. Бурхан ингэж хэлсэн юм шүү. Хэдийгээр чамд хэцүү байгаа ч муу юм битгий хийгээрэй!
Бурхан чамд хайртай, би ч гэсэн чамдаа хайртай.
Леони x
Жич: би хүнтэй гэрлэсэн.

Фостер захиаг уншиж дуусаад Гэриг харвал том алаг нүдэнд нь дүүрэн нулимс цийлэгнэж байлаа. Хөөрхий хүү нулимсаа дуслуулахгүйг хичээсэн ч дийлсэнгүй.
- Гэрлэсэн гэж Фостер хэлээд
- Энэ захиа эгч чинь алга болсноос хойш нэг жилийн дараа ирсэн байх аа? Тэгэхээр тэр арван тавтай байсан гэсэн үг үү?
Гэри юу ч хэлсэнгүй. Тэр хамраа шударч арчаад гараа харлаа. Фостер захиаг өөрөө дахин нэг удаа уншив. Леони нэг хэт туйлширсан шашин шүтлэгт автсан бололтой. Түүний дэргэд байдаг хүмүүс согтууруулах ундаа хэрэглэдэггүйгээс үзэхэд ямар нэг шашны бүлэглэл гэдэг нь тодорхой гэж Фостер бодлоо. Фостер хүүгээс ертөнцийн төгсгөл гэж юуны тухай хэлээд байгааг асуувал тэр мэдэхгүй гэлээ. Бяцxан хүү ганцаардсан улам жижигхэн болсон мэт харагдана. Фостер түүнд хандан
- Эгч чинь амьд байгаа юм байна, хүү минь гэж аяархан хэлээд
- Тэр бас нэг өдөр хамтдаа байх болно гэсэн байна. Надад захиаг үзүүлсэн болохоор чи эгчтэйгээ уулзах боломжтой болно гэсэн үг. Захиаг үзүүлсэн чинь их сайн юм боллоо, Гэри. Чамайг их ухаантай хүү гэж би мэдэж байсан гэлээ.
- Нээрэн үү? гэж Гэри илт сэргэн хэлээд
- Эгчийг олж чадна гэж чи бодож байна уу? гэж асуув.
- Эгчийг чинь олж чадна гэдэгт би эргэлзэхгүй байна гэж Фостер хэлээд хүүгийн толгойг иллээ.
- Би чамд кола аваад ирье. Тэгээд хоёулаа аятайхан кино байгаа эсэхийг харцгаая гэж Фостер хэлэн хүүгийн анхаарлыг зурагтанд хандуулчихаад гал тогооны өрөө рүүгээ явлаа. Фостер зөөврийн компьютероо асаан интернэтийн хайлтанд "ертөнцийн төгсгөл" гэж бичив. Хайлтын үр дүнг харвал жирийн болон жирийн бус олон сайтууд харагдана. Нэг хэсэг сайтанд компьютерын систем устах тухай, өөр сайтуудад ертөнцийн төгсгөл ойртож байгаа болон бурхны шүүх цаг болж байгалийн гамшиг хор хөнөөл болох тухай бичжээ. Мэрэг төлөг биеллээ олон маш олон хүн үхэж үрэгдэн, Есүс эх дэлхийд буцаж ирнэ. Леони сүүлчийн сайтад өгүүлсэн зүйлийн талаар ярьсан байх гэж таамаглав. Фостер "тэнгэрийн хаант улс" гэж бичээд хайлт хийвэл Википедиагийн вэбсайт гарч ирлээ. Хожмын Үеийн Гэгээнтнүүдийн Сүмийн номлосноор Тэнгэрийн хаант улс нь ертөнцөд байдаг гурван хаант улсын хамгийн дээр нь оршдог ажээ.
Мормончуудын номлол гэж Фостер мэдээд цааш нь уншлаа.
Сүмийг үндэслэгч Жосеф Смит (Гэригийн яриад байсан номонд Жов гэж нэрлэдэг хүн мөн бололтой) Мормоны номонд өгүүлснээр алтан ялтас (Жовын эрдэнэс) олсны дараа анхны номлолоо айлдаж Давст Нуурын эрэг орчмыг ариун газар гэж сонгон тэнд анхныхаа сүмийг босгосон гэнэ. Одоо энэ шашны урсгал дэлхий даяар маш хурдацтай түгэн тархаж байгаа ажээ. Фостер шашны дүрэм журмын талаар сонирхов. Сүмээс илгээсэн дэлхий даяар шашны номлолоо тараадаг согтууруулах ундаа уудаггүй залуухан дагалдагч нарын тухай уншаад Фостерын жихүүдэс хүрлээ. Гэри, Леони нарын амьдарч байсан газар мормонуудын үйл ажиллагаа явуулдаг хүмүүс байсан юм болов уу?
Фостер энэ талаар мэдэх хэрэгтэй байлаа.

_________________
Sakura


Top
   
PostPosted: Jul.02.17 9:33 pm 
Offline
Дархан Гишvvн
Дархан Гишvvн
User avatar

Joined: Jul.30.06 7:33 am
Posts: 200
Location: Holland
17


Гэриг гарч явахаас урьдчилан сэргийлж, бас хүн ороод ирж магадгүй гэж бодоод Фостер дахиад нэг шөнийг буйдан дээрээ өнгөрөөсөн тул хамаг бие нь хөшчихсөн байв. Тэр өглөөний хоолонд утсан гахайн махтай талх бэлтгэсний дараа цай ууж нойроо сэргээж байтал Гэри орноосоо хэдийн босоод зурагтны өмнө амаа ангайлгачихсан сууж байлаа. Хүү хүүхэлдэйн киноны сувгууд сольж үзэх хоорондоо Фостерыг өрөөнөөс гарахыг анзаарсангүй. Кенсингтонд байдаг мормончуудын сүм рүү явахын өмнө Фостер гал тогооны цонхны салхивчны раамны хооронд, арын хаалга, мөн зочны өрөөний гадагшаа гудамж руу дэлгэгдэж онгойдог хаалганд тунгалаг наалддаг тууз наалаа. Гэриг машинд суух үед Фостер юмаа мартсан мэт гэрийнхээ хаалга руу дахин очиж гол хаалганы доод буланд бас нэг тууз наав.
Ням гаригт мормончуудыг мөрдөх нь тийм ч муугүй санаа бололтой. Өмнөд Кенсингтонд байдаг мормончуудын сүмийн дэргэд олон хүн мөргөл эхлэхийг хүлээн зогсоцгооно. Фостер тэнд чухам ямар юмтай учрахаа сайн мэдэхгүй байв. Мормончуудын талаар мэдэх зүйл бага ч рок хамтлаг Озмондсын гишүүд бүгд мормончууд байсан, мөн мормончууд хуримын ёслолын үед эргэлзээ төрүүлэхүйц ёс заншил үйлддэг гэж тэр урьд өмнө нь сонсож байжээ. Тэнд цугласан хүмүүс нэвсгэр майхан шиг даашинз углаад дуулах гэж байгаа хүмүүстэй огт адилгүй, энгийн харагдах нь нэг талаар түүнийг тайвшруулж байв.
Сүмийн хаалгаар хүмүүстэй хамт дотогшоо орсныхоо дараа Фостер Гэрид дуу чимээ гаргаж сахилгагүйтэж болохгүй гэж анхаарууллаа. Энд ирсэн эрчүүд, түүнчлэн өсвөр насны хөвгүүд бүгд хослол өмссөн харагдана. Фостер жирийн даавуун өмд, хэлхгэр ноосон цамцтай, харин Гэри элэгдсэн жинсэн өмд, зузаан хүрэм өмссөн байсан учраас тэд хүмүүсийн нүдэнд өртөхгүйн тулд хамгийн арын суудалд очиж суув.
Мөргөлийн зан үйлийн дагуу сүсэгтнүүд дуулж, залбирал үйлдэн, учрыг нь олоход ч бэрх үүрэг даалгавар өгч, ерөөл хэлэн, бурхны нэрээр сахилгын арга хэмжээ авах, батламж нотолгоо гаргах зэргээр хурал удаан үргэлжлэхэд Фостер энэ бүхэн ер нь дуусахгүй нь бололтой гэж бодоход хүрч байлаа. Гэригийн тэсвэр алдагдаж байгаа нь нүд рүү нь харахад л ойлгомжтой байв. Ашгүй энэ бүх зан үйл дуусахад Фостер хүүд хөдлөлгүй сууж байхыг анхааруулаад мөргөлийг удирдан явуулж байсан ихэмсэг байрын тарган эр лүү хүрч очлоо. Сүсэгтэн нартай ярилцаж байсан тэр эрийг чөлөөтэй болмогц Фостер дөхөж очоод өөрийгөө танилцуулав. Нөгөө эр цухалдсан шинжтэй хөмсгөө атируулаад
- Та амралтын өдрөөр дайрч орж ирэхийн оронд өөр өдрийг сонгосон бол дээр байж дээ гэж уурсан хэлэв. Дайрч орж ирэх гэнэ шүү гэж Фостер дургүйцэн бодоод би энд үнэт цагнаасаа нэгээс илүү урт хугацааг зарцуулж чиний үл ойлгогдом бувтнахыг энэ хүмүүстэй хамт сонсож өнгөрөөсөн гэж хэлмээр байсан ч хэлээ хазан тэвчиж өнгөрөөв.
- Энэ их яаралтай хэрэг байгаа юм, ноён... хэн?
- Брэвстер. Рожэр Брэвстер. Энэ хэлтсийн ерөнхийлөгч байна.
Фостерт түүний албан тушаалыг сонсоод би тантай зээл
авах талаар ярилцах гэсэн юм гэж хэлчихмээр санагдав.
- Ноён Брэвстер, би одоогоор бүгдийг тодорхой тайлбарлаж чадахгүй ч энд хүн амины хэргийн мөрдлөгт холбоотой мэдээлэл хайж ирсэн. Хүн амины хэрэг гэдэг үгийг сонсоод Брэвстерийн чих нь соотойж дайсагнасан байдал нь гэнэт өөрчлөгдөж
- Тэнгэр минь гэж амандаа бувтналаа.
- Эхлээд би энэ ухаалаг хүмүүстэй салах ёс хийчихээд дараа нь таны үгийг сонсъё. Ноён Брэвстер нүүрэндээ инээмсэглэл тодруулсан хэвээр толгой дохин хүмүүстэй ёсорхож гар барилцан салах ёслол хийсний эцэст нь Фостер, Гэри хоёртой үлдлээ.
- Танд юугаар тусалж чадахсан бол?
- Би мөрдлөгт хэрэг болохуйц тодорхой үндэслэлтэй мэдээлэл хайж байна гэж Фостер тайлбарлав.
- Зүйтэй, та зөв газраа, зөв хүн дээр ирсэн байна. Би бас Улсын Сүмийн ерөнхий хэргийг хариуцсан захирлаар ажилладаг.
- Та бас олон нийттэй харьцах хэсгийг хариуцдаг уу? Брэвстер инээмсэглэлээ.
- Би хариуцсан ажлынхаа албан ёсны нэрэнд тохирсон зүйлээ хийхийг илүүд үзнэ. Гэхдээ энэ асуудал надад их бага хэмжээгээр хамаардаг. Та юу мэдэхийг хүссэн юм бэ?
Фостер хэвлэл мэдээллийнхэнтэй харьцдаг хүнтэй илэн далангүй ярилцах нь зөв эсэхэд хэсэг эргэлзэв.
- Миний хэлэх зүйл зөвхөн бид хоёрын дунд үлдэх ёстой. Та үүнийг ойлгож байна уу?
- Мэдээжийн хэрэг.
- Шашны номлогчоор залуухан мормон эрчүүдийг сонгож ажиллуулдаг гэсэн үнэн үү?
- Үнэн. Гэхдээ ганцxан эрчүүд биш. Энд бас залуухан эмэгтэй номлогчид байдаг. Ихэнх нь арван есөөс хорин таван насны хооронд байдаг.
- Тэд үүнийгээ хэр удаан хийдэг юм бэ?
- Хоёр жил. Эмэгтэйчүүд нь нэг жил зургаан сарын хугацаанд хийдэг. Энэ тохирохгүй байна гэж Фостер бодлоо. Алга болсон Леони Стами, Наоми Бэкингэм нар гурван насаар залуу ажээ.
- Тэд хоёр жилээс илүү удаан байж болох уу?
- Ховорхон. Гэхдээ бидэнд бас гурван сараас гурван жилийн хугацаагаар номлогч хийдэг тэтгэвэртээ суусан хосууд байдаг. Тэд өөрсдөдөө байгаа хөрөнгө, бас амьдарч байгаа орчин нөхцлөөс шалтгаалж номлогчийн ажил хийдэг.
- Энэ хугацаанд тэд юу хийдэг юм бэ? Брэвстер инээд алдсанаа
- Олон юм хийнэ. Шашны номлогч нарыг гэрээс нь хол явуулах нь олонтой. Тэднийг ирэхэд нь номлогч болгох боловсрол олгох төв рүү явуулна. Манай улсад энэ төв Престонд байдаг. Хэрвээ тэд төрөлх хэлээр нь ярьдаг улс орон руу явах болвол төв дээр эх хэлээрээ яаж бичих, биеэ хэрхэн авч явах, номлолоо яаж хийх талаар хоёр долоо хоногийн сургалтанд сууна. Харин очих нутаг орныхоо хэл усыг мэдэхгүй бол хэл сурахын тулд удаан, гэхдээ уртдаа гурван сар байрладаг.
- Тэгвэл номлогч болохын тулд заавал Их Британы иргэн байх шаардлагагүй байх нь ээ?
- Үгүй, мэдээж үгүй. Харин ч гадны улсаас ирсэн хүмүүс их байдаг, ялангуяа Нэгдсэн Улсаас.
- Тэд яг ямар ажил хийдэг юм бэ? Нэг хаалганаас нөгөө хаалга руу явцгаах уу?
- Энэ ажлыг яг ингэж хэлэх нь буруу. Тэд Бурхны даалгасан ажлыг биелүүлж байгаа гэж хэлэх хэрэгтэй. Номлогч нар болон тэдний гэр бүлийнхэн энэ ажлыг хийхийн тулд бүх хариуцлагыг өөртөө авдаг. Асуултанд тань хариулах хэрэгтэй бол би тийм гэж хэлнэ. Шашны номлолын хамтрагчид нэг байшингаас нөгөө байшин руу очих тохиолдол байдаг. Энэ бол евангалийн номлолыг хүмүүс гудамж талбайд чангаар унших, эсвэл сүмийн үйл ажиллагаанд оролцохтой адилхан зүйл шүү дээ.
- Шашны номлолын хамтрагчид гэсэн үү? Та тэднийг ганцаараа явдаггүй гэж хэлэх гэсэн юм уу?
- Тэд хэзээ ч ганцаараа явахгүй. Би үүнийг танд тайлбарлаж өгье. Шашны номлолыг тодорхой бүс нутагт түгээнэ. Тэр нь цаашаа дүүрэг, нийгэмлэг гэж бидний нэрлэдгээр хуваагдана. Дүүрэг, нийгэмлэг бүрт дөрвөөс найман номлогч хоёроороо эсвэл гурваараа нийлж нэг бүлэг болдог. Тэд бие биенийгээ хараанаасаа алдаж болохгүй гэсэн үүрэг даалгавартай. Бие засах газар эсвэл усанд орохоос бусад үед шүү дээ. Бидэнд залуухан номлогч нар байдаг гэдгийг ойлгож байгаа биз дээ. Хэрвээ тэднийг ямар ч удирдлагагүй өөр улс орон руу ч юм уу эсвэл гудамж руу илгээвэл бид хариуцлага алдсан том асуудалд орно.
Гэри гэрт нь нэг эрэгтэй хүн ирсэн гэж хэлсэн. Фостерт цагаа дэмий алдсан юм шиг санагдав.
- Ямар номлогчид аль хэсэгт ажиллаж байсныг тэмдэглэсэн баримт танд байдаг уу?
- Ийм бичиг баримт байдаг ч надад хувиараа зөвшөөрөл өгч танд үзүүлэх эрх байхгүй. Зөвшөөрөл авахын тулд заавал үндэслэлтэй шалтгаан хэрэгтэй. Та бичгээр хүсэлт гаргамаар байна уу?
- Хүсэлтээ таны нэр дээр гаргаж болох уу?
- Болно. Тэгвэл би хүсэлтийг тань дамжуулж өгч болох юм.
- Би зохицуулна. Фостер тэмдэглэлийн дэвтрээ гаргахыг завдтал Брэвстер түрийвчнээсээ нэрийн хуудсаа гаргаж өглөө. Фостер түүнд талархсанаа хэлээд нэрийн хуудсыг халаасандаа хийв.
- Хэрвээ хэн нэг хүн ертөнцийн төгсгөлийн тухай ярьж байгаа бол тэр хүн мормон мөн үү? Брэвстер толгойгоо сэгсэрлээ.
- Шууд тэгж ойлгож болохгүй. Бараг бүх шашинд Ертөнцийн Эзэн, Бурхны сургаалаас үүдэлтэй ертөнцийн төгсгөлийн тухай ойлголт байдаг. Шашин бүрт өөрсдийн уламжлалт соёл, ойлголтоос хамаарч дүрслэл нь өөр өөр байдаг. Христийн шашны зарим урсгал төгсгөлийг байгалийн гамшгаас болно гэж итгэдэг. Бусад нь Ертөнцийн эзэн шөнийг хулгайлахаар ирэхэд энэ төгсгөл ирнэ гэдэг. Бид ертөнцийн төгсгөл хэдийн эхэлчихсэн гэдэгт итгэдэг учраас Хожмын Үеийн Гэгээнтнүүдийн Сүм гэж нэрлэдэг. Тэгэхдээ төгсгөл ойрхон байна гэж бүрэн ойлгож болохгүй. Бид номныхоо эхэнд биш харин номоо дуусгах гэж байна гэж хэлж болох юм. Харин бид үүнд бэлтгэж байгаа.
Ертөнц сөнөх гэж байхад тэд юугаа бэлтгэдэг байна аа гэж Фостер өөрөөсөө асуулаа.
- Хэрвээ тэр хүн тэнгэрийн хаант улсын тухай ярьсан бол?
- Хэрвээ тэгж ярьсан бол энэ сүмийн гишүүдийн нэг гэдэг нь ойлгомжтой. Яг юу гэж хэлсэн юм бэ?
- Эгч нь эрэгтэй дүүдээ бичсэн захидалдаа ертөнцийн төгсгөл ирэхэд тэнгэрийн хаант улсад дүүтэйгээ уулзаж нэгдэнэ гэж бичсэн байна.
- Тэнгэрийн хаант улс бол Бурхан болон Есүс Христ заларч байдаг дээд тэнгэрт хамгийн дээр оршдог ертөнц юм. Эх дэлхий дээр амьдарч байх үедээ бидний шашны номлолоос суралцаж, хүлээн зөвшөөрөгдвөл хүмүүс дараагийн төрөлдөө тэнд төрөл төрөгсөдтэйгөө нэгдэнэ гэж бид итгэдэг. Ингэхэд чиний яриад байгаа тэр хүүг сүмийнхээ гишүүнээр элсүүлж авч болох уу?
Сүсэг бишрэлдээ автсан шашны дагалдагч болсон байгаагаар Гэриг төсөөлөн бодоод Фостерын инээд хүрч биеэ барихын тулд хамаг хүчээ гаргах хэрэгтэй болов.
- Үгүй, тэгж бодохгүй байна.
- Тэгвэл тэр хүү тэнгэрийн хаант улсад очиж чадахгүй. Хэдийгээр тэр сайн үйлс хийж амьдарсан ч Есүс Христийн евангалийн номлолыг хүлээн зөвшөөрөхгүй бол дэлхий дээрээ л үлдэнэ. Хэрвээ Бурхан түүнд сануулсаар байтал Есүс Христийн сургаалыг дагаж мөрдөхгүй, амьдралаа гутамшигтайгаар өнгөрөөх юм бол худалч, хулгайч, нүгэл үйлдэгчид, бусад бүх гутаагдсан сүнстэй хамт доод ертөнцөд унах болно.
Тэнд чинь харин арай хөгжилтэй байх юм шиг байна гэж
Фостер дотроо бодлоо.
- Мөн сударт өгүүлснээр бас үхэгсэд сүнсний ертөнцөд очдог гэж Брэвстер яриагаа үргэлжлүүлэв.
- Тэр чинь юу гэсэн үг вэ?
- Хожмын үеийн Гэгээнтэн бид үхэгсдийг адислаж шашиндаа оруулан Бурханы ивээлд багтааж очих газрыг нь сольж чадна гэдэгт итгэдэг.
- Үүнийг тэгээд яаж хийдэг болж байна?
- Нас барсан өвөг дээдсээ адислуулснаар тэр хүн очих газраа өөрчилж чадна гэсэн үг.
Фостер ноёнтны яриаг ойлгох гэж маш их хичээж байлаа.
- Гэхдээ тэр хүмүүс чинь хэдийн үхчихсэн биз дээ?
- Тэр хүмүүс, ялангуяа дэлхий дээр байх үедээ хор хохирол учруулаагүй бол, дараагийн төрөлдөө евангалийн номлолыг хүлээн зөвшөөрөх нь боломжтой гэж бид үздэг. Тэдэнд ч гэсэн сонголтоо хийх боломж байдаг.
Фостер шашны учир нь үл ойлгогдох зүйлсийг байнга гайхаж байдаг ч үхэгсдийг адислана гэдэг түүнтэй таарч байсан зүйлс дотроос хамгийн хөгийн инээдтэй нь байлаа. Брэвстер түүний ойлгохгүй байгааг ажигласан бололтой
- Энэ итгэл үнэмшил бүх христийн шашинтангуудад хамаардаггүй гэж тайлбарлаад
- Зарим нь Библийн сударт бичсэнээс иш татсан байдаг. 1 Коринт 15:29 -д өгүүлснээр Павел яагаад ингэж асуусан юм бэ? "Тэд үхэгсдэд адис хүртээснээрээ юунд хүрнэ гэж бодсон юм бол? Хэрвээ үхэгсэд амилдаггүй юм бол тэд яагаад үхэгсдэд адис хүртээсэн юм бэ?" Энэ асуулт бидний итгэл үнэмшилд их чухал байр суурийг эзэлдэг. Тийм учраас бид бас удам судлалын салбарын үйл ажиллагаанд идэвхтэй оролцдог. Бид сүмийн идэвхтэн нарын өвөг дээдсийг эрж олон адис хүртээж одоо оршин байгаа газрыг нь солиход тусалдаг.
Хийж байгаа ажилд минь хамаагүй гэж боддог байтал харин би уг гарал, удам угсаагаа хайсан хүмүүстэй байнга тааралдаад байх чинь? гэж Фостер өөрөөсөө асууснаа өдрийн сүүлээр Барнестай ярилцахаар шийдэв. Түүнд бас энд ирэх өөр нэг шалтгаан байлаа.
- Миний яриад байгаа тэр хүү бол мэдээж мормон биш, бас тэнгэрийн элч ч биш. Тэгэхээр хэрэв тэр мормон болохгүй л юм бол тэнгэрийн хаант улсад очиж чадахгүй нь ээ?
- Яг зөв.
- Хэрэв тэр үхчихвэл дараа нь тийшээ очиж чадах юм уу?
- Тэгвэл тэрэнд сонголт байгаа гэсэн үг. Тийм ээ.
- Баярлалаа. Би тантай дахиж холбоо барина гэж Фостер хэлэв. Тэр Гэриг дагуулан харихаар явлаа.
Тэд орой эрт, гэртээ буцаж ирцгээлээ. Фостер эхлээд Гэритэй хамт ажлын газар луугаа очиж хүүг компьютерын ард суулгаад хэдэн тийшээ утсаар ярьж, Шинэ Зеландаас ирсэн факсыг уншжээ. Галын аюулаас хамгаалах газрын дүгнэлтээс харахад санаатай гал тавьсан гэх ул мөр олдоогүй тул осол байсан гэж үзжээ. Амьд гарсан охин угаартахаасаа өмнө цонхоор үсэрсэн байна. Үлдсэн хүмүүст галаас аврагдах боломж гарсангүй бололтой. Фостер бичигнүүдийг гэртээ дахин тайван уншихаар хамж авлаа.
Фостер машинаа гэрээсээ нилээн зайтай тавилаа. Амралтын өдрөөр хүмүүс гэрийнх нь урд байдаг зогсоолд машинаа битүү тавьчихсан байжээ. Ням гаригийн орой машин тавих зогсоол олно гэдэг бэрх асуудал ажээ.
Тэд хаалганыхаа өмнө ирлээ. Фостер түлхүүрээ цоожинд шургуулснаа хаалганы доод булан руу харвал наалтан тууз байрандаа хөндөгдсөн шинжгүй харагдана. Тэд дотогшоо орж, Фостер хүрмээ тайлаад зочны өрөөнд түрүүлж орон, Гэрид зурагт асааж өглөө. Замдаа хоолны юм худалдаж авмаар байсан ч дэлгүүрүүд аль эрт хаачихсан тул Фостер дахин хоол захиалах хэрэгтэй болжээ. Иймэрхүү маягаар хооллоод байвал алдсан жингээ хурдан нөхөж магадгүй юм гэж тэр өөрийгөө тохуурхан бодлоо. Гэри буйдан дээр үсрэн суухад Фостер хөшиг хаахаар дэлгэгдэж онгойдог хаалга руу очихдоо наалтан тууз руу харлаа.
Тууз урагдчихсан байв.
Энд хүн орж иржээ.
Фостер халааснаасаа салфеткан цаас гарган гараа жийрэглээд хаалгыг түлхвэл онгорхой, цоож нь эвдэрчихсэн байв. Хуучирсан цоож онгойлгоход амархан байсан бололтой. Фостер хаалгыг сайн хаачихаад Гэриг зочны өрөөнд үлдээж, үүдний хонгилоос гольфын цохиураа авлаа. Дээд давхарт гарч угаалгын өрөө, унтлагын өрөөнүүд, хувцасны шүүгээ, орон доогуур нэгжсэн боловч хэнийг ч олсонгүй. Фостерын санаа бага зэрэг амарч амьсгаагаа дарлаа.
Дараа нь гал тогооны өрөөнд орж Гэригийн дотогшоо нэвтэрч орсон цонх руу очвол наалтан тууз гэмтээгүй, харин арын хаалган дээр наасан тууз урагдчихсан байв. Нэг хүн зочны өрөөний гудамж руу харсан хаалгаар нэвтэрч ороод цэцэрлэг рүү гарсан гэдэг нь ойлгомжтой болжээ.
Одоо гэр нь ямар ч хамгаалалтгүй, аюулгүй газар байхаа больжээ.

_________________
Sakura


Top
   
PostPosted: Jul.02.17 9:52 pm 
Offline
Дархан Гишvvн
Дархан Гишvvн
User avatar

Joined: Jul.30.06 7:33 am
Posts: 200
Location: Holland
18


Хэдийн ням гаригийн орой болчихоод байхад Наоми Бэкингэмийг хайж олох мөрдлөгийн ажилд ямар ч өөрчлөлт гарсангүй. Фостерыг хүлээж суух хооронд Наижлын ходоод нь урваж хөрвөн хааяа базлах мэт болж байв. Өнөө шөнө тэд булш ухаж гаргана гэж тохирсон болохоор Фостер түүнийг есөн цагийн үед ирж авна гэсэн ажээ. Фостер гадаа хаалганы өмнө ирснээ утсаар мэдэгдэж хэлэхэд өөрийг нь юу хүлээж байгааг төсөөлөө ч үгүй Наижл гарч очлоо. Тэгтэл машинд арын суудал дээр нэг жаахан хүү сууж байв.
- Наижл, энэ бол Гэри. Гэри Стами гэж Фостер түүнд хэллээ. Гэри ууртай байгаа бололтой цонхоор тас ширтэн ямар ч хариу өгсөнгүй.
- Би хүүг Хадерынд үлдээнэ. Тэгээд хоёулаа ажлаа эхэлнэ. Хүү хэн болохыг Наижл шууд мэджээ. Гэхдээ тэр яагаад Фостерын машинд байгаа юм бол? Энэ асуултыг дараа тодруулж болно биз.
Тэд Хадерын гэрийн гадаа ирэхэд Фостер Гэриг дагуулж яваад ганцаараа эргэж ирэв. Фостер хэлээд жолооныхоо ард сууснаа
- Хадер чамд мэнд хүргэж байна гэлээ
- Өө, тийм үү? гэж Наижл аль болох жирийн хариулахыг хичээв.
Фостерын нүүрэн дээр инээмсэглэл зурсxийснээ
- Оршуулгын газар луу явцгаая гэж хэлээд машинаа асаалаа.
Тэд жирэлзэн өнгөрөх замын гэрэлтүүлгэнд шаргал өнгөөр туяарах, шал нойтон гудамжнуудыг дайран өнгөрч, шаагин орох бороон дундуур Лондон хотын голоор хурдлан цаг гаран давхилаа. Нааш цааш зогсолтгүй хөдлөх шил арчигчийн хажуугаар Наижл дэлгүүр, гэр орон, шар айрагны газар луу явцгаах хүмүүсийг харж суув. Бүгд борооноос хорогдох газар хайж байгаа мэт харагдана. Автобусанд суусан зарим хүмүүс цонхоор гөлөрсөн харцаар ширтэн явцгаана. Энэ уйтгар төрүүлэм орой хааяа инээмсэглэсэн, дурлалцсан хосууд, мөн шалбааг туучин явах хүүхдүүд ч харагдаж байв. Ням гариг гэдэг бол Наижлын хувьд аль хүүхэд байхаас уйтгар гуниг төрүүлсээр эргэн ирдэг өдрийн нэг байжээ. Ням гаригийн орой болгон толгойд нь аймшигтай муухай бодлууд эргэлдэж, айдас нь төрдөг ажээ.
Кингс Кроссын хавьцаа явцгааж байтал Фостер энэ анир чимээгүй байдлыг эвдэн
- Чи мормончуудын талаар хэр сайн мэдэх вэ? гэж асуулаа.
Энэ тухай Наижл хүмүүсийн мэддэгээс ч илүү сайн мэддэг ажээ.
- Тэдэнгүйгээр удам судлаач нарт одоо байгаагаас хамаагүй бага архивын материал олдох байсан. Энэ салбарт, ялангуяа архивын хадгалалт, түүнийг интернэтэд байрлуулах мэтэд тэд нар томоохон байр суурийг эзэлдэг.
Фостер түүнд өнөө өглөө мормончуудын сүмд очсон болон тэд үхэгсдийг адисладаг тухай сонссоноо яриад
- Хэрвээ чи миний юу бодсоныг асуумаар байвал надад энэ үнэхээр аймшигтай санагдсан. Бодол санааг минь хулгайлаад байгаа юм шиг гэлээ. Наижл Фостерын хэлснийг сайн ойлгожээ. Гэхдээ Фостерын хэлсэн шиг үүнийг шууд хар-цагаан мэт ойлгож болохгүй.
- Тэд нар үхэгсдийг бидэнтэй адилхан үздэг гэж бодоод уучилж үзэн, тэдний шашныг хүндэтгэх хэрэгтэй гэж Наижл хэллээ.
Фостер үл тоомсорлон хоолойгоо зассанаа өмнөө явж байсан машины жолоочид хандах мэт амандаа хараалын үг бувтнав.
- Аюултай гэмт хэрэг хийсэн хүмүүст юу тохиолдох вэ? Алуурчид, хүчирхийлэгчид нар үхснийхээ дараа евангалийн номлол ёсоор бас өршөөгдөх үү?
Наижл толгой дохилоо. Түүний мэдэж байгаагаар мормончууд үнэхээр ингэж бодоцгоодог.
- Үүнээс болж ялангуяа бүх мужуудад үхэгсэддээ иймэрхүү маягийн зан үйл хийдэг еврэйчүүдийн дунд үймээн самуун дэгдэхэд хүрсэн. Харин тэд нар одоо амьд байгаа мормончуудын цусан төрлийн өвөг дээдэс биш л бол нас барсан еврэй нарыг адислахаа больцгоосон.
- Есүс минь гэж Фостер хэлээд толгой сэгсэрснээ
- Үхэл гэдэг бол зүгээр үхэл. Үхэгсдийг тайван нойрсуулахад яадаг байна аа? Тэднийг оршуулчихаад тайван орхих хэрэгтэй. Энэ бүхэнд ямар ч утга алга. Намайг битгий буруугаар ойлгоорой. Би бүх шашны талаар ингэж л боддог. Харин бидний үед уламжлалт христийн шашин ядаж л олон зууны өмнөх хэв шинжээ жаахан ч гэсэн хадгалж үлджээ. Миний бодлоор мормонизм гэдэг чинь бусдыг өөртөө итгүүлж, тэднийг тэнэг галзуу болгосон нэг новшийн санаанаасаа зохиосон зүйл.
Наижл мормонизмын талаар сайн судалж үзээгүй ажээ.
- Зүйтэй. Энд маш өвөрмөц талууд байдгийг би хүлээн зөвшөөрч байна. Гэхдээ аминчлан хэлэхэд тэд нар бүгдээрээ үүнд итгэж байдаг нь надад харин сонин санагддаг. Тэд яагаад архивыг хадгалаад байдаг нь надад сонин биш ч удам судлаач нар харин үүнд нь их баярладаг. Дээр нь тэр архивыг хүн бүр үзэж болдог. Ингэхэд чи яагаад энэ хэрэг мормончуудтай холбоотой гэж бодоод байгаа юм бэ?
- Леони Стамигийн тархийг угаасан тэр нөхөр мормоны шашин шүтлэгтэй холбоотой байсан гэдэг нь тогтоогдсон. Гэри Стами, бидний сая буулгасан хүү эгчид нь нэг нуусан эрдэнэс олсон Жов гэдэг хөвгүүний тухай өгүүлдэг хүүхдийн ном байсныг санасан. Нэг тэнгэрийн элчийн заасан газраас дээр нь юм бичсэн алтан ялтаснууд ухаж гаргасан гэдэг Жосеф Смит хэмээх луйварчны санаачлагаар энэ Мормончуудын Сүм үүсгэн байгуулагдсан юм байна. Хамгийн хөгийн юм нь тэр нөхөр алтан ялтас олсон газраасаа бас нэг бичгийг тайлж уншиж болдог ид шидтэй харааны шил олсон юм байх. Ёстой галзуурмаар юм. Ямар шашин гэхээрээ шинжлэх ухааны үндэслэлтэй шүүмжлэлийг давж гарч чадсан байна аа?
Леони Стами дээр ирдэг байсан тэр эр түүний алга болсонтой холбоотой, мөн Леонигийн алга болсон нь Наоми Бэкингэмийг хулгайлж, эхийг нь алсан хэрэгтэй холбоотой гэж үзвэл гэмт хэрэгтэн мормоны шашин шүтдэг хүн байх магадлал өндөр байна. Би өнөөдөр сүмд Леонигийн амьдарч байсан газар, мөн Кенсал Райсын ойр орчинд ямар номлогч нар ажиллаж байсныг олж мэдэхийн тулд бичгээр хүсэлт гаргасан.
Фостер урд яваа машины жолоочийг харааж, дохиогоо хангинуулснаа яриагаа дахин үргэлжлүүлэв.
- Гэриг дараагийн хохирогч болно гэж би бодож байна. Миний бодлоор тэд хүүг хэдийн барьж авахаар оролдсон. Леони дүүтэйгээ тэнгэрийн хаант улсад уулзана гэж захиандаа бичсэн байсан. Хүү үхсэн үед л энэ боломжтой учраас тэд түүнийг алахын тулд заавал эргэж ирнэ. Өчигдөр миний гэрт нэвтэрч орсон байна лээ. Одоо манай нэг баг хурууны хээ илрүүлэхээр ажиллаж байгаа. Гэхдээ би тэднийг ямар нэг юм олно гэдэгт эргэлзэж байна. Манай гэрт орсон хүн нөгөө алуурчин байсан гэдэгт би бүх зүйлээрээ мөрий тавихад ч бэлэн байна.
Сара Ровлигийн зургийг харж, оршуулгын ёслолын үеэр хамба ламтны хэлсэн үгийг уншсанаас хойш толгойд нь хааяа эргэлдэж байсан бодол Наижлын санаанд бүдэг бадаг орж ирлээ. Тэр бүгдийг санахыг хичээн хэсэг бодол болон сууснаа гэнэт зүүгээр хатгуулсан мэт суудал дээрээ өндөсxийв.
"Далайн чанад дахь шашны бүлэглэлийн гишүүд"
- Сонсооч. Сара Ровли шашны нэг бүлэглэлээс зугтсан байсан. Бараг Нэгдсэн Улсаас байх гэж Наижл Фостерт хэллээ.
Далайн чанадад Англиар ус цас шиг ярьдаг өөр ямар орон байх билээ? Энэ Маргарет Ховеллийн дурсамжтай таарч байна.
- Тэр үед, үнэндээ одоо ч гэсэн уламжлалт христийн шашинтан нар Хожмын Үеийн Гэгээнтний Сүмийг шашны нэг бүлэглэл гэж үзэцгээдэг. Энэ мормончууд байсан байх талтай. Би үүнийг чамд шалгаж өгье.
- Эхлээд бидний ажилд тус болохоор зүйл Сара Ровлигийн авсанд байгаа эсэхийг мэдэх хэрэгтэй байна гэж Фостер хариу өчив.

Гадаа нэг их хүйтэн биш, бас ноосон хүрмэн дотроо зузаан ноосон цамц давхарлан өмсөж, ороолт зүүсэн хэдий ч Наижл бөмбөгнөтөл чичирч байлаа. Бороо зогсож, агаарт тогтсон намгархаг нойтон газрын үнэр хүчтэй ханхалж байв. Тэр Фостертой хамт оршуулгын газрын бүртгэлд тэмдэглэсэн Сара Ровлигийн булш руу очлоо. Булш хаг хөвд, зэрлэг ургамалд битүү хучигдаж, хөшөөний чулуу газраас хөндийрөх гэсэн мэт нэг тал руугаа хазайсан харагдана. Тэднийг ухаж гаргахаас өмнө Сара өөрөө булшнаасаа босоод ирэх гэж байгаа мэт аймшигтай бодол Наижлын толгойд орж ирэв. Сэтгэл догдлол нь хэдийн арилж, тэрбээр хөшөө шиг хөшчихжээ. Фостерын баргар царайг хараад санаа сэтгэл нь улам дордчихов. Хэрвээ авсанд юу ч байхгүй бол мөрдөгч яах бол гэдгийг Наижл бодох ч тэнхээгүй болжээ.
Талбайг хэдэн прожектороор гэрэлтүүлжээ. Булшны дэргэд нэг жижигхэн газар ухагч машин шөнө дунд өнгөрч даваа гариг болохыг хүлээн зогсоно. Жолооч нь хүлээж залхсан бололтой харагдах бөгөөд тамхиа зогсоо зайгүй баагиулна. Түүний дэргэд юу хийх гэж байгаа нь тодорхойгүй бас нэг залуухан эр зогсоно. Наижл салганасан гараараа тамхиа ороохоор оролдонгоо
- Би уул нь энд олон хүн ирнэ гэж бодож юмсан гэж хэлснээ Фостер тамхи руу нь харахыг ажаад түүнийг бас тамхи ороох эсэхийг мэдэхээр хуруугаа занган асуухад хариуд нь толгой сэгсрэн
- Наадахаас чинь болж хангалттай шан хүртсэн гэж хэлэв. Фостер энд цугласан хэдхэн хүн рүү харснаа
- Хэрвээ бид энэ ажлыг албан ёсоор хийсэн бол энд олон хүн ирэх байсан. Харин энэ удаа тийм биш. Энэ хоёр залуу энэ ажлыг гүйцэтгэж хийдэг компаниас ирсэн. Гарах бүх зардлыг би хувиасаа төлж байгаа. Харин чи энэ талаар хэнд ч хэлж болохгүй шүү гэлээ. Дараа нь тэр цагаа харснаа газар ухагч машины жолооч руу очиж яриа дэлгэн зогсов.
Наижл тархиа сэргээхээр толгойгоо нэг хүчтэй сэгсрээд тамхиа сорлоо. Нууцыг тайван орхих нь дээр юм шиг санагдсан ч Наижл гэнэт хаа нэгтээ нэг жижигхэн өрөөнд хоригдож, айдас хүйдэст автсан, эсвэл үхсэн ч байж магадгүй Наомигийн тухай бодоод одоо баашлах цаг биш хэмээн өөрийгөө ятгалаа. Даанч Фостерын юмыг сэмхэн нууцаар хийдэг энэ арга барил түүний мэдрэлийг тайвшруулах биш харин ч улам нэрвэчих шиг болжээ. Харин Фостерын хийж байгаа энэ зүйлээс авууштай юм нь тэд булшнаас ямар нэг шинэ зүйл олно гэдэг байлаа.
Фостерын буцаж ирэхийг хараад Наижл улам чичрэв.
- Эмэгтэйн булш энэ өргөн талбай доор ганцаархнаа байгаад бид өөрсдийгөө азтайд тооцох хэрэгтэй. Энэ талбайгаас цаашаа сүсэг бишрэлгүй хүмүүсийг дээр дээрээс нь давхарлаж оршуулсан юм байна. Хэрвээ тэр печень шиг давхарлаж тавьсан булшнуудын хамгийн доор нь байсан бол ямар байхыг төсөөлөөд үз дээ гэж Фостер хэлээд алгаа давхарлаж харуулснаа
- Бид ийм дарааллаар хийнэ. Газар ухагч машины жолооч Мике булшны шороог аль болох гүн ухна. Дараа нь чи хүрз авч нүхэнд үсэрч орно гэлээ.
- Юу гэнэ ээ?
- Чи үүнд баярлаж байгаа биз дээ? гэж хэлээд Фостер өөрийн эрхгүй чанга дуугаар хөхөрч гарлаа.
- Үхэгсэд булшнаасаа босч ирлээ гэхэд чам шиг ингэж хөшсөн харагдахгүй байх. За за, одоо чамд тайлбарлаж өгье. Хэрвээ авс ил харагдвал бид зөв булшаа олсон эсэхийг Микегийн туслах Жим очиж харна. Авсан дээрх бичээс уншиж болохоор гаргацтай байгаа гэж найдацгаая. Жим авсыг онгойлгонгуут бид ажилдаа орцгооно. Жаахан өмхий үнэртэй байдаг учир битгий их ойрхон зогсоорой. Үнэнийг хэлэхэд маш их өмхий ч байж магадгүй. Эндээс бүтэн зуун жил хуримтлагдсан хий гадагшлана. Тэр муухай хийг сарнисны дараа бид авсан дотор юу байгааг харцгаана. Төмөр хайрцаг хайж байгаа болохоор би төмөр таслагч авчирсан.
Тамхиных нь цог гарыг нь хайрахын алдад Наижл хурдан хаячихаад
- Түүний биенээс юм үлдсэн болов уу? гэж асуулаа. Фостер өргөн тэвхгэр мөрөө хавчаад
- Янз бүр байдаг. Оршуулгын ажилчид ажлаа сайн
гүйцэтгэсэн бол түүнээс юм үлдсэн байж магадгүй. Гэхдээ бид үүнийг өөрсдөө удахгүй харцгаах юм чинь, тийм биз дээ? гэв.
Өөрийнх нь сэтгэл тавгүй байгааг Фостер хараад тоглоом хийн даажигнаж байгааг Наижл ойлгож байлаа. Фостер цаг руугаа харсанд Наижл ч мөн адил өөрийнхийгөө харав. Шөнө дунд болжээ. Хэдэн хором хүлээсний дараа Фостерыг дохио өгмөгц газар ухагч машин ажилдаа орлоо. Наижлыг булшны хажууд дэргэдээ ирж зогсохыг Фостер гараараа дохиж мэдэгдэв.
Нойтон шороо ухахад амархан байлаа. Машины жолооч ажлаа хурдан хийж, шороог том шанагаар утган булшны хажууд овоолно. Наижлын зүрх дэлсэж шороог утган авах бүрт амьсгаа нь давхцаж байв. Нүх улам гүн, өргөн болж, шанаганы бариулын хэсэг бараг үзэгдэхгүй шахам газарт гүн орж байлаа.
Жим нүх рүү хааяа шагайж хараад гараа өргөн дохио өгч шороо утгах газрыг зааж эхлэв. Таван минутын дараа туслах ажилчин жолоочид машинаа зогсоох дохио өглөө. Гэнэт эргэн тойронд нь чимээ аниргүй үхлийн сүүдэр нөмрөөд авах шиг Наижлд санагдав.
Туслах ажилчин Жим Фостерын толгой дохихыг хараад хүрз аван нүх рүү үсрэн орлоо. Наижл Фостер хоёр нүхний амсар дээр очин доошоо харвал шороон дотроос улаан зандан модон авс цухуйж харагдана. Жим авсны дэргэд шороог зогсож болохоор засаж тэгшлэв. Нүх рүү орж байгаа Фостерыг хараад айснаасаа болж Наижлын зүрх дэлсэн, ам нь хатаж хуурайшсан хэдий ч зориг гарган түүний араас нүх рүү гулган буулаа. Хөлөө газарт хүрэнгүүт тэр эргэж харан зогсох гэтэл эгээтэй л хальтираад уначихсангүй. Наижл тэгшилж янзалсан гулгамтгай нойтон, шороон дээр арайхийн тэнцвэрээ олж зогсоод энгэртээ наалдсан шаврыг сэгсэрч унагав.
Авсны таган дээр нэг хавтгай зэс ялтас тогтоожээ. Жим өвдөглөж суугаад бээлийтэй гараараа шороог зайлуулж эхэллээ. Фостер, Наижл хоёр бас түүнтэй зэрэгцэн өвдөглөж суув. Туслах ажилтан ялтсан дээрх шороог гүйцэд цэвэрлэж дуусахад тэр хоёрт ялтсан дээр сийлсэн бичээс тод харагдлаа.

Сара Ровли
1872-1913

Наижлын аманд залгих шүлс ч үлдсэнгүй бүр хуурайшжээ. Фостер бусдаар даажигнан тоглоом хийх ч сөхөөгүй болсон харагдана.
- Бид зөв булшаа олжээ гэж Фостер аяархан шивнэснээ
- Жимбо, залуу минь тагийг онгойлго гэж хэлчихээд өндийхдөө Наижлыг цуг татаж босголоо.
Хамраа бээлийтэй гараараа чимхэх Фостерыг хараад Наижл бас дуурайлаа.
- Амны маск авчрах хэрэгтэй байсан юм гэж Фостер хамраараа гуншин хэллээ.
Наижл дотор нь муухайрахад огиод бөөлжчих вий гэж айсандаа амаараа нэг гүн амьсгал авав. Жимми үг дуугүй авсны тагийг лоомоор хөшиж чахруулан дуугаргахад Наижл харцаа өөр тийш хандуулав. Жимми ажлаа зогсоож толгойгоо эргүүллээ. Түүний яагаад ингэснийг Наижл арай л хожуу ухаарчээ. Агаарт хоолой боогдом хурц өмхий үнэр тархлаа. Наижл бөөлжихгүйг хичээх зуур нүдээ тас аньчихав. Бараг бүтэн зууны турш цогцосны ялзралаас үүсч хуримтлагдсан өмхий хий агаарт сад тавин түгэж байгааг тэр мэдэж байлаа. Толгой нь эргэж эхлэхэд айснаасаа болсон уу эсвэл өмхий үнэрээс болсон уу гэдгийг тэр ялгах чадваргүй болжээ. Жим Фостер луу толгойгоо дохилоо.
- Тагийг одоо авна гэж Фостер Наижлд хандаж хэлээд
- Цогцос руу харахгүйг хичээ. Зөвхөн дэргэд нь байгаа юмыг хараад хурдан авна шүү гэв.
Хэл нь хөшиж, үг хэлж чадахаа больсон Наижл хий дэмий толгой дохилоо. Жимд авсны тагийг онгойлгож болно гэсэн дохио өгөн зогсох Фостерыг хараад Наижл зориг гарган хэнэггүй царайлахыг хичээлээ. Жим авсны тагийг аяархан түлхэж зайлуулчихаад холдож зогсов.
Эмэгтэй авсанд хэвтэж байлаа. Түүний бие цогцосноос зөвхөн араг яс л үлджээ. Хоосон ухархай нь тэнгэр ширтэж, доод эрүү нь бүх гавлын ястай адил инээмсэглэх мэт хагас ангайсан, хоёр гар нь цээжин дээр нь зөрүүлж тавьсан хэвээрээ харагдана. Араг яс арваад насны охиных шиг жижигхэн ажээ. Авсыг доторлосон бөс даавууны тасархай ямар өнгөтэй байсныг ялгахад бэрх болжээ. Наижлын айдас нүд ирмэх зуур арилж тэрбээр урагш ойртон зогсож авсны доторхийг ажиглалаа.
Фостерын дуу түүнийг бодлоос нь салгаж бодит байдалд нь буцаан авчрав.
- Хар даа гэж Фостер түүнд хандан хэлжээ.
Наижл Фостерын хуруугаараа заасан зүгт харвал баруун хөлний шагайн тус газар гутлын хайрцагны хэмжээтэй нэг мөнгөлөг өнгийн хайрцаг харагдав. Зэвэрсэн цоож өлгөөстэй төмөр хайрцаг. Талийгаач нууцаа задлахгүйн тулд байдгаараа хичээсэн боловч одоо түүний төлөвлөгөө нуран уналаа.
Фостер тонгойн хайрцгийг аваад алган дээрээ жинлэж үзснээ
- Энэ хоосон юм шиг байна гэж хэлэв.
Дараа нь тэр хайрцгийг нүхний ирмэг дээр тавиад дээшээ авиран гарлаа. Наижл мөн нүхнээс гарч ухагч машин руу алхаж явсан Фостерыг гүйцэн очив. Фостер хайрцгийг гишгүүр дээр тавьж цоожноос хүчтэй угзарч татвал цоож бүр зэвэрч муудаагүй байсан бололтой онгойсонгүй.
- Сайн барьж бай гэж сэтгэл нь илт догдолсон Фостер хэлээд Наижл руу ширүүн харцаар харлаа. Салганасан гараараа хүйтэн, нойтон хайрцгийг барьсан Наижлын зүрх оволзоод ирэв. Фостер том бахиар цоожийг чанга хавчиж онгойлгоод сугалан авлаа.
- Өө. Наижл дуу алдав.
- Ажлаа эхэл дээ. Чи хуучин эд юмстай яаж харьцахыг сайн мэддэг хүн биз дээ. Онгойлгоод үз гэж Фостер яарсан маягтай хэллээ. Наижл халааснаасаа ариутгасан цагаан даавуун хос бээлий гаргаж өмсөөд
- Тагийг нь онгойлго гэж Фостерт хандаж хэлэв.
Хайрцаг хоосон харагдана.
Анхны харцаар хайрцаг хоосон мэт харагдаж байжээ. Хайрцагны ёроолд хунирсан цаас хэвтэж байлаа. Наижл цаасны нэг талаас болгоомжтой өргөн харвал цаасан дээр ямар ч бичиг байсангүй, харин цаасны доод талаас өөр юм цухуйж харагдав.
Гэрэл зураг оршуулгын газрын бүдэг гэрэлтүүлэгт тод харагдсангүй ч хар цагаан өнгийн зураг болохыг Наижл ялган харж чадлаа. Ард нь зогсож байсан Фостер гар чийдэнгээ асаав. Наижлын дээрээс мөстэй ус асгасан мэт тэрбээр дагжин чичирлээ. Бараг үнс нурам болсон байшингийн өмнө арван хоёр шатсан цогцсыг нэг эгнээ болгон тавьжээ. Тэдний зарим нь хүүхдүүд байлаа.
Наижлыг зурагнаас харцаа салгаж чадахгүй зогсох хооронд Фостер хайрцгийг таглаад нүх рүү буцаж очин хуучин байранд нь тавилаа. Наижл түүнийг ламтан руу утасдаж булшийг буцааж таглахаас өмнө оршуулгын ёслол гүйцэтгэж болно гэж хэлэхийг сонслоо.
Өшөө хорсол тээн хүйтнээр инээмсэглэх мэт харагдах нүүрс болтлоо шатсан цогцоснуудын нэг хэсэг нь өвдөлтөндөө шаналсан мэт атиралдсан, нөгөө хэсэг нь хариугаа авахаар тангараглах мэт гараа дээш нь сунгасан харагдана.
Энэ юун хүмүүс юм бол?
Булш нууцаа задаллаа, одоо харин оньсогыг таах үлдлээ.

_________________
Sakura


Top
   
PostPosted: Jul.02.17 10:34 pm 
Offline
• Moderator*
<b><font color=#0000FF>• Moderator*</font></b>
User avatar

Joined: Feb.03.07 7:08 pm
Posts: 3685
Location: Ирмэг
Улам сонирхолтой болоод байх чинь...Одоо хэр үлдсэн байгаа вэ?

_________________
Survived after...


Top
   
Display posts from previous:  Sort by  
Post new topic  Reply to topic  [ 138 posts ]  Go to page Previous 1 2 3 4 5 6 Next

All times are UTC+09:00


Who is online

Users browsing this forum: No registered users and 3 guests


You cannot post new topics in this forum
You cannot reply to topics in this forum
You cannot edit your posts in this forum
You cannot delete your posts in this forum
You cannot post attachments in this forum

Search for:
Jump to:  

Copyright Asuult.NET © 2000-2015.
Administrative Contact: Khundaga Khurelbaatar [hundaga@hotmail.com]
Tel: 1-888-303-4927, Fax: 1-888-406-2264.
Powered by phpBB © 2000-2015 phpBB Group. Powered by phpBB® Forum Software © phpBB Limited