#AsuultSambar :

МОНГОЛ УЛС МАНДАН БАДРАГ!
It is currently Jul.23.17 3:46 pm

All times are UTC+09:00




Post new topic  Reply to topic  [ 138 posts ]  Go to page 1 2 3 4 5 6 Next
Author Message
PostPosted: Jun.29.17 1:31 am 
Offline
Дархан Гишvvн
Дархан Гишvvн
User avatar

Joined: Jul.30.06 7:33 am
Posts: 200
Location: Holland
Маш их хичээж нэг зохиолчийн хоёр номыг орчууллаа. Орчуулгын эрх авах гэсэн боловч 5 сар ямар ч хариу ирсэнгүй. Тиймээс та нартаа өгчихдөг юм уу гэж бодлоо. хоёр дахь номыг нь оруулж байгаад больсон гэхдээ одоо эхний номноос эхлээд оруулна.
Дан Вадделийн " Цусан төрөл", "Цусан өшөө" триллер детектив ном

Эхний номоо бүтнээр нь оруулчихлаа. Харин хуудас хийж чадсангүй. Яаж оруулдгийг мартчихжээ. Хэлээд өгөөрэй. Тэгвэл хоёр дахь номоо оруулахдаа ашигламаар бна. :-D :-D :-D :-D :-D


Attachments:
Bloed Line.jpg
Bloed Line.jpg [ 7.34 KiB | Viewed 466 times ]
Bloed Wraak.jpg
Bloed Wraak.jpg [ 7.69 KiB | Viewed 466 times ]

_________________
Sakura


Last edited by naran1962 on Jun.29.17 6:38 pm, edited 3 times in total.
Top
   
PostPosted: Jun.29.17 1:38 am 
Offline
Дархан Гишvvн
Дархан Гишvvн
User avatar

Joined: Jul.30.06 7:33 am
Posts: 200
Location: Holland
Дан Ваддел

Цусан төрөл

Нидерланд хэлнээс орчуулсан: Д. Наран

2017 он

Пэмбриджийн Өргөн чөлөөнд байрладаг Принц Алберт нэртэй шар айрагны газраас Бэртиг халамцуухан мушийсаар гарч иртэл мөс шиг хүйтэн жавар нүүрэн дундуур нь алгадаад авах шиг болов. Шар айрагны газарт орж ирсэн хүмүүс цаг агаарын талаар ярьцгааж байсан боловч xүнд ажилтай долоо хоногийн ядаргаа, ходоодоо дүүргэсэн шар айраг, ханан зуухны мансуурам халуунаас болоод гадаа тасxийм хүйтэн байгааг мартчихжээ. Аль хэдийн гуравдугаар сар гарчихсан байтал нэгдүгээр сар шиг л хүйтэн байх юм гэж тэр амандаа бувтналаа. Бэрти кафе дахь бүгчим агаарт дүйнгэтсэн тархи толгойгоо сэргээх гэсэн мэт толгойгоо сэгсрээд харанхуй тэнгэр өөд ширтлээ. Манан татаагүй цэв цэлмэг байв. Энэ шөнө хүчтэй салхи хотын дээгүүр мөнхийн мэт суунаглаж байдаг уур мананг хөөн зайлуулсныг хараад харих хэрэгтэй гэж бодож байсан түүнд харин ч гэр лүүгээ алхаж явах нь таатай санагдав.
Баруун талаас Ноттинг Хилл Гэйтийн замын хөдөлгөөний чимээ шуугиан сонсогдож байлаа. Нэг эр нэг гараараа малгайгаа, нөгөө гараараа хүрэмнийхээ захыг дарсаар яаруу алхаж өнгөрөв. Бэрти барагтай бол даардаггүй болохоор хүрмээ товчилсонгүй. Мэри нь хөнжил дотроо хоёулхнаа хэвтэж байхдаа түүнийг "миний бигнүүр" гэж өхөөрдөн нэрлэдэг билээ. Өвөл болоход эхнэр нь ихэвчлэн даарч бээррсэн байдаг болохоор мөс шиг хүйтэн хөлөө түүний хөлийн хооронд дулаацуулах гээд шургуулчихна. Бэрти цочсондоо " Эмэгтэй минь зайл!" гэж хэлэхээр эхлээд эхнэр нь хөхөрч дараа нь тэр дагаад бөөн инээдэм болно. Тэд бие биендээ уурлаж чаддаггүй билээ. Шөнө дунд архи тамхины үнэр сэнгэнүүлсээр орондоо ороход эхнэр нь түүнийг мөчийн дотор л уучилчихна.
Бэрти Ладброкийн өргөн чөлөөгөөр бага зэрэг гуйвсxийн алхаж явахдаа энэ тухай бодоод өөрийн эрхгүй инээмсэглэв. Нуруунаасаа хүчтэй салхинд туугдсаар тэр Дэйлийг чиглэн явлаа. Бэрти харанхуй бүдүүлэг газраас холдож чадсандаа баяртай байдаг. Мэри болон хүүхдүүдийнхээ хамт Кларендоны Өргөн чөлөө рүү нүүж очсон нь сайн зүйл болжээ. Хэдийгээр Дэйлийн захад боловч энэ нь их бага хэмжээгээр шинэ эхлэл байлаа. Анх удаагаа л тэр амьдралдаа нэг чөлөөтэй амьсгалж чадах юм шиг санагджээ.
Бэрти гудамжыг хөндлөн огтолж гараад Ладброк Армс, Ладброк Гровийн буланд байдаг цагдаагийн газрын хажуугаар явахдаа гудамжны гэрэлтүүлгэн доор тамхи татаад зогсож байгаа хэдэн цагдаа руу толгой дохиод өнгөрөв. Ладброке Гров хөл хөдөлгөөнгүй байсан тул гудамжаар шууд хөндлөн гараад баруун тийш эргэж довцог өөд өгсөв. Довцог дээр түр саатаж Ландсдаун Крессэнтээр явах уу эсвэл Синт Жонсын цэцэрлэгт хүрээлэн, оршуулгын газар хоёрыг дайрч гарах уу хэмээн хэсэг эргэлзснээ сүүлчийнхийг нь сонголоо.
Синт Жонс сүмийн цамхагийн шовх оройнууд шөнийн харанхуй тэнгэр өөд сэрийж харагдана. Сүмийн зүүн талаар алхаж явтал баруун талд нь ямар нэг юм хөдлөхийг анзаарсан Бэрти салхинаас хорогдох газар хайж яваа тэнүүлчин биз гэж бодлоо.
Тэгтэл нөгөө хүн гэнэт дээр нь үсэрч гарахад Бэрти түүний өмхий халуун амьсгааг нүүрэн дээрээ мэдрэв.
- Авчихлаа... Тэгээд дахин ямар нэг юм хэлэхийн оронд хурц мэсээр цээжнийх нь зүүн тал руу бүлснээ хурдан сугалж авав. Бүгд нүд ирмэх зуур болж өнгөрөв.
Хэрэгтэн гэнэт гарч ирсэн шигээ харанхуйд уусах мэт нүд ирмэхийн зуур алга боллоо. Бэрти өвдөлт мэдэрсэнгүй, юу болоод өнгөрснийг ч ойлгосонгүй. Гараа зүүн сүвээндээ хүргэтэл нойтон халуун бүлээн юм наалдав. Тэрбээр газар дээр сөхөрч унаад тусламж дуудахыг оролдсон ч дуу нь гарсангүй. Гараа нүүр лүүгээ ойртуулж харвал нил цус болсон байв. Амьсгаа нь давxцаж ирэх мөчид тэр " Бурхан минь надад туслаач " гэж бодлоо.
"Мэри" хэмээн Бэрти шивнээд,түүнийг эхнэр нь хамт орондоо орж дулаацахаар хүлээж байгааг саналаа. Тэр нойтон зүлгэн дээр арагшаа савж унаxдaa газрын танил чийглэг үнэр, зүрхнийхээ сулхан цохилтыг сүүлчийн удаа мэдрэв. Тэр их даарч байлаа.



1


Дутуу нойртой хоносноос хамаг бие нь ядарч хөшсөн ахлах мөрдөгч Фостер Грант цоо шинэ Тоёота Королла машинаасаа арайхийж буув. Шөнө дунд орноос нь босгоход тэр одоо хүртэл дасаагүй билээ. Фостер хэдийгээр хагас жилийн өмнө тамхинаас гарсан боловч гэнэт тамхи татмаар санагдлаа. Хүн амины хэрэг гарсан хэргийн газар ирэх бүртээ тэр тамхи татдаг зуршилтай байжээ. Зан үйл мэт энэ зуршил нь түүнийг эрч хүчтэй болгох шиг санагдана. Тэр хурууныхаа үенүүдийг нужигнуулан дуугаргаад хүйтэн агаар цээж дүүрэн амьсгаллаа.
Лондон хотод дөнгөж үүр цайж байлаа. Холгүйхэн Вэствэй гудамжнаас ажилдаа эрт ирсэн хүмүүсийн чанга балбаж нүдэх чимээ, гэртээ харьж яваа бололтой хэтэртлээ уусан хүмүүсийн орилж хашгирах нь холилдон сонсогдоно. Хэдийгээр шөнийн турш хүчтэй шуурч, хүйтэн байсан боловч хавар болж буйн анхны шинж тэмдэг мэдэгдэж үл ялиг дулаарах шинжтэй байв. Удахгүй хоёр цагийн дараа нар мандаж гуравдугаар сарын нэгэн сайхан өдөр эхэлнэ. Гэвч Фостерт өөдрөг байх шалтгаан байсангүй, одоо харин хэцүүхэн юмтай тулгарна гэдгээ мэдэж байлаа.
Өтгөн хар үсээ ардаа боосон түрүүч Хaдер Женкинс дэргэд нь ирж сүмийн эргэн тойронг ажиглан харснаа
- Энд хэрцгий аллага болжээ гэж хэллээ. Түрүүч эмэгтэй Ланкаширээс гаралтайг аялгаас нь шууд мэдэж болох ажээ.
Фостер толгой дохиод
- Тийм бололтой гэж их л дурамжхан байгаа бололтой анх удаагаа ам нээлээ.
- Сүүлчийн согтуу хохирогчийн хэргээс өөр юм шиг байна.
Өнгөрсөн ням гаригийн өглөө эрт бүрэнхийд тэр хоёр бас дулаан хөнжлөөсөө Эйвендэйл Паркт нэг амиа хорлосон гуйлгачныг очиж харах хэрэг гарчээ. Үнэн хэрэгтээ Фостер тэр амралтын өдрүүдэд чөлөөтэй байсан боловч энэ нь товчоон дээр жижүүрийн албанд гарч байсан цагдаа нарт ямар ч хамаагүй байсан бололтой. Фостер хэргийг Хадерт даалгаад гэр лүүгээ дахин унтахаар явсан боловч хэрэг өөрөөр эргэжээ. Хэдийн дөрөв хоног өнгөрсөн ч Фостер түүнд уурласан хэвээрээ байгаа бололтой. Хадер түүнийг яагаад энэ бүхнийг мартаж чадахгүй байгааг ойлгоогүй учир дургүйцсэндээ хамраа шуухитнуулан дуугаргав.
- Та уурласан хэвээрээ л байгаа юм уу?
- Бидэнд нэг муу алимны сидэр дарсанд донтсон азгүй амьтны цогцостой зууралдаад байхааргүй хангалттай их ажил байна гэж тэр Хадерыг харалгүй амандаа бувтнав.
- Гуйлгачны үхсэн нь өөр бусад хүнийхтэй адилхан анхаарал тавих хэрэг биш гэж үү? Бид одоо ч гэсэн түүний хэн болохыг олж тогтоогоогүй. Тэр хэн болох, түүнд гэр бүл байгаа эсэхийг бид олж тогтоох үүрэгтэй биз дээ?
- Чи түүнийг сураггүй алга бологсдын дунд шалгаж үзэв үү? гэж Фостер илт сонирхон асуулаа. Хадер толгой дохив.
- Одоо болтол юу ч олоогүй. Магадгүй араас нь санаа тавих ямар ч хүнгүй азгүй амьтан юм байлгүй. Дүүргийн цагдаа нар түүнийг эрүүлжүүлэхийн байрандаа хаяж орхидог шивтэр ханхлуулсан согтуу новшнуудаасаа ч дор үзэж байна. Фостер нүднийхээ булангаар түүнийг толгойгоо удаан сэгсрэхийг харлаа.
Тэд Ладброк Гровийн довцог дээр нэг талд нь хавирган сарны хэлбэртэй эгнээ бүхий олны харааг булаасан эртний Викториагийн үеийн харшуудын дэргэд байдаг оршуулгын газар луу хүрч иржээ. Энэ удаа хэрэг гарсан орчин нь ямар нэг алагдсан хохирогч олддог ихэвчлэн Лондонгийн хаа нэгтээ хүн ам нягт суурьшсан дүүргүүд, шар айрагны газрын дэргэдэх авто машины зогсоол эсвэл хоосон зэлүүд газраас шал өөр бурхны ариун газар байлаа. Хориос илүү олон жил цагдаагийн газар ажиллахдаа Фостер ийм газар хэзээ ч цогцостой таарч байсангүй. Тэр галзуу амьтан дэндүү хол явсан нь Фостерын дургүйг үнэхээр их хүргэсэн тул би түүнийг яасан ч уучилж чадахгүй гэж бодлоо.
Хэргийн газрыг дүрэмт хувцастай цагдаа нар хамгаалж, тусгай тууз татан тусгаарлажээ. Халимгаа нямбай зассан, дөрвөлжин эрүүтэй мөрдөгч Энди Дринквотер татсан туузны дэргэд царай нь барайчихсан тэднийг хүлээгээд зогсож байв. Фостер түүнийг аль хэдийн мартагдсан нэг хөвгүүдийн хамтлагаас гарсан нас нь явж байгаа хэн нэгэнтэй их адилхан харагддаг гэж дандаа тоглоом тохуу хийнэ. Дринквотер бол спорт клубын идэвхтэй гишүүн, дусал ч архи амсдаггүй, арьсаа их арчилдаг нэгэн билээ. Тэр лав арьс чийгшүүлэгч хэрэглэдэг байх гэж бодоод Фостерийн инээд нь хүрэв. Өнөө өглөө Дринквотер өвдгөө хүрсэн гадуур хүрэм, савхин бээлий өмссөн нь яг л нэг хувиараа мөрдөгч шиг харагдана. Тэр тэднийг хараад
- Фостер хэмээн хэлснээ дараа нь Хадер луу толгой дохив. Хадер санаа тавьсанд нь талархаж хариу инээмсэглэлээ.
- Өглөөний мэнд, Энди. Энд юу болж байна даа? гэж Фостер асууснаа Дринквотерийн цаад талд гарч зогсон ажлаа эхлэхээр багаж хэрэгслээ бэлтгэж байгаа шинжээчийн багийнхныг харав. Хэргийн газар дээр цагаан майхан босгож, оршуулгын газрыг тойруулан цагдаагийн тууз татаж, бүх талбайг xалогээн чийдэнгээр хурц гэрэлтүүлжээ. Дринквотер исгэрснээ:
- Тийм ч таатай юм биш шүү. Шинжээчийн баг хэдийн ирсэн. Карлайл бас ирээд цогцсыг шалгаж байгаа гэлээ.
Фостерын аньсага нарийсч ирэв. Шинжээч эмч нар хэргийн газар дээр өөрөөс нь эрт ирж байсан тохиолдол бараг гардаггүй болохоор тэр их гайхжээ.
- Карлайл энд ойрхон амьдардаг юм байна гэж Дринквотер тайлбарлав. Тэр гурав оршуулгын газрын
хаалгаар орж майхныг чиглэн алхах зуур Дринквотер
- Хохирогч эрэгтэй, гуч гаран настай гэж хэллээ. Хадер тэр хоёр Фостерын том алхааг гүйцэхгүй байсан тул бараг шогших хэрэгтэй болов.
- Гэхдээ тэр энд нэг их удаагүй бололтой. Хоёр эрэгтэй хүүхэд түүнийг урьд шөнө гурван цагийн үед олоод тэр даруйдаа Ноттинг Хиллд очиж мэдэгдсэн байна.
- Чи тэдэнтэй ярилцаж үзэв үү? гэж Фостер асуув.
- Хоёулаа татсан өвсөндөө нилээн мансуурчихсан байна лээ. Гэхдээ би тэдэндээ жаахан ярилцаад авсан.
- Тэд хэдэн настай юм вэ?
- Нэг нь арван тавтай, нөгөөх нь саяхан арван зургаа хүрсэн юм байна.
Ямар эцэг, эх гэхээрээ хүүхдүүд нь шөнө орой гэртээ ирэхгүй гудамжаар тэнүүчилж байхад санаа зовдоггүй байна? Магадгүй эцэг нь бараг өдөр бүр цагдаа нартай тулж байдаг, сул дорой эх нь удаан хугацаагаар согтууруулах ундаа, мансууруулагч хэрэглэсээр байгаад үрээ хайрлах эхийн сэтгэлээ алдсан нэгэн байх. Зарим хүмүүс эцэг эхийнхээ үүргийг улан дороо гишгэх юм даа хэмээн Фостер дотроо бодоод толгой сэгсрэв.
- Би тэднийг сэжигтэн гэж бодохгүй байна гэж Дринквотер хэлээд Фостерыг дараагийн асуултаа тавихаас урьтаж
- Хэрэв та тэдэнтэй ярилцахыг хүсвэл тэд товчоон дээр байгаа. Бид эцэг эхэд нь хэдийн дуулгачихсан. Тэд ч зүгээр өнгөрч чадахгүй нь ойлгомжтой гэв. Тэгээд хэсэг азнаснаа
- Танд гэж хэлэхэд тэдний мэдээлсэн зүйлд нэг сонирхолтой юм байна. Цогцос олдсон оршуулгын газрын нөгөө талд нэг гуйлгачин эмэгтэй байнга байдаг юм байна.
- Тэр тэнд юугаа хийж байдаг билээ?
- Тэнд унтдаг гэнэ. Тэд түүнийг Сидэр эмэгтэй гэж нэрлэж байсан. Зүгээр л нэг галзуу амьтан бололтой. Гэхдээ хөвгүүд түүнийг сүүлийн хэдэн орой хараагүй гэсэн.
Фостер бодолхийлэн толгой дохингоо
- Бид тэр эмэгтэйг олох хэрэгтэй гэлээ.
- Тэгвэл танд эрж хайх хэрэгтэй бас нэг гуйлгачин байгаа л юм байна гэж Хадер хөгжилтэй хэллээ. Фостер түүн рүү эргэж харлаа. Тэр метр наян тавын өндөртэй учир Хадераас нилээн өндөр том харагдана. Хадер бол ухаалаг сэргэлэн бөгөөд хамгийн аймшигтай гэмт хэрэг гарсан газар дээр ч тохирсон тоглоомын үг олоод хэлчихдэг хошин шогийн мэдрэмжтэй нэгэн ажээ. Фостер энэ бол xүн амины хэргийн мөрдөгчид байх ёстой чанар үздэг билээ.
Тэр гурав зөөлөн үлээх салхинд хормой нь үл ялиг дэрвэлзэх майхны үүдэнд ирж зогслоо.
- Нэг иймэрхүү майхан харахаар л надад дандаа шоунд оролцох гэж байгаа юм шиг санагдах юм гэж Фостер нэг цагаан халаат авч өмсөхөөр ноцолдох зуураа бувтнав. Том биетэй болохоор энэ халаатнууд барагтай бол таарна гэж байхгүй. Аз болж энэ удаа халаат нь өмсөхөд урагдсангүй.
- За алив, ажлаа эхэлцгээе гэж Фостер гараа урагш сунган хэр чөлөөтэй хөдөлж чадахаа шалгах зуураа хэлэв.
Майхан дотор нойтон газрын чийгний үнэр нэвт ханхална. Фостерын толгой майхны оройг шүргэж байсан тул бага зэрэг урагш бөхийж зогслоо. Тэгээд газар дээр байгаа цогцсыг харах гэтэл хэн нэгэн өвдөглөж суугаад халхалсан байсан учир сайн харагдсангүй, зөвхөн саарал өмдний шуумаг нь дээшээ сөхөгдсөн хэсэгт цагаан хөл цухуйж байгааг олж харав. Цогцсыг махран судалж байсан хүн бол жижүүрийн албатай байсан задлан шинжилгээний эмгэг судлаач, шинжээч эмч Карлайл байлаа. Хохирогчийн бүх халаасыг нэгжиж байгаа Карлайлыг хараад Фостер
- Дахиад цогцос дээрэмдэж байна уу, Эдвард? гэж хошигнон хэллээ. Хөлнөөсөө толгой хүртэл цагаан хувцас өмссөн Карлайл
- Минийх шиг цалин авах юм бол чи ч гэсэн ингэх
байсан гэж хариуллаа. Тэгснээ толгойгоо эргүүлэн Фостерыг хараад инээмсэглэсэн ч харцанд нь нөхцөл байдал ноцтой байгааг уншиж болохоор байв. Дараа нь тэр босч Фостерт цогцсыг анх удаа харах боломж олголоо.
- Өршөөлт бурхан минь ...
- Харин тиймээ, аймшигтай юм шүү гэж Эдвард Карлайл илэрхий язгууртны төрхтэй өнгөөр хэллээ.
Хохирогч гэдэргээ хараад ам нь нээлттэй, харц нь хязгааргүй хоосон руу гөлийчихсөн хэвтэж байлаа. Одоогоор тэр Фостерын харж байсан бусад цогцоснуудтай адилхан мэт байвч гэнэт гарыг нь хараад, өөрөөр хэлбэл энгийн бус харагдах гарнаас нь цочив. Хоёр гарыг нь мухарлаад тасалчихсан, цайвар өнгөтэй мах булчингаас яс нь цухуйж байлаа. Карлайл
- Түүнийг олсон газар маш бага цус байсан гэж хэллээ.
- Тэгвэл тэр энд нас бараагүй байх нь ээ?
- Үгүй, би тэгж бодохгүй байна. Биеийн дулаан арван хоёр хэмээр буурсан. Хэрэв цаг тутамд нэг бүтэн хагас хэмээр буурсан гэж тооцвол тэр ойролцоогоор өчигдөр орой есөн цагийн үед алагдсан.
- Тэр хэзээ олдсон юм бэ? гэж Фостер асуугаад, харцаа Энди рүү хандуулав.
- Ойролцоогоор гуравт арван тав дутуу байхад.
- Тэгвэл гарнуудыг үхснийх нь дараа тайрч авсан байх нь ээ, Эдвард? Карлайл хамраа шантайлгаснаа
- Хэлэхэд хэцүү байна. Та задлан шинжилгээний хариу гарахыг хүлээх хэрэгтэй.
- Үхлийн шалтгаан?
- Зүрхэнд хутгаар шууд дүрсэн юм шиг байна. Гэхдээ цээжин дээр нь зүссэн шархнууд их байна, зарим нь нилээн гүн юм байна лээ.
- Гарыг нь яагаад аваад явчихсан юм бол?
- Олз болгож авч явсан гэх юм уу даа гэж Карлайл тайлбарлав.
Байж болох л онол гэж Фостер гэж бодлоо. Түүний анхны сэтгэгдэл мөн адилхан байсан юм. Гэсэн хэдий ч энд
ямар нэг тохирохгүй юм байна.
Энэ хооронд амаа хамхиад дуугүй байсан Хадер
- Тэд хоорондоо зодолдох үед хохирогчийн хумсны завсар хэрэгтний арьснаас эсвэл өөр юм үлдсэн байж болох юм. Тэгээд алуурчин гарыг нь цавчаад авчихвал баригдах эрсдэл багасна гэж бодсон байх гэж хэллээ.
Бас л байж болох онол байлаа.
- Түүний хэн болохыг мэдсэн үү? гэж Фостер асуулаа.
- Иргэний болон жолооны үнэмлэх дээр нь Жеймс Дарбишир гэж байна гэж Дринквотер тэмдэглэсэн нооргоо харснаа хэлэв.
- Түүний гар утас шинжээчийн багийнханд байгаа.
- Сайн байна гэж Фостер бувтнав. Гар утас байна гэдэг хүн амины хэргийн хувьд бурхнаас өгсөн бэлэгтээ адил зүйл билээ.
- Чамтай хэдэн цагийн дараа эргээд уулзъя. Болно биз дээ Эдвард? Фостер энгийн байдлаар ингэж хэлэхэд Карлайл түүний дэндүү яаруулж байгааг сануулах мэт хөмсгөө өргөснөө толгой дохив. Тэрбээр ахлах мөрдөгч цогцсонд мэс хүргэхээс өмнө дахин сайн харахаар эрт ирэх гэж байгааг мэджээ.
Тэр гурав ажлаа дахин үргэлжлүүлж эхэлсэн Карлайлыг орхин гадагшаа гарлаа. Өглөө болжээ. Гэгээ сайн орвол хурууны хээ авдаг баг оршуулгын газрыг бүхэлд нь шалгаж эхэлнэ. Фостер цогцосноос холдож гадаа гарсандаа дотор нь онгойж амьсгалаа гүн авахдаа нөгөө хоёртоо энэ байдлаа харуулахгүйг хичээв. Хэдэн хором дуугүй зогсоцгоож байснаа Фостер эхэлж ам нээн
- Тасалж авсан гарыг хайж олоход санаа тавьсан болов уу? гэж асуулаа. Дринквотер толгойгоо сэгсрэн
- Үгүй ээ гэлээ.
- Тэгвэл нэг баг гаргаж ойр хавийг самна. Гарнуудыг хаа нэгтээ хаясан байж магадгүй. Фикки тэр гарнуудыг олж магадгүй учир эрүүлч нохойн багийг дуудаж авчир. Гэгээ орохоор оршуулгын газар сайн харагддаг ойр хавийн байшингуудаар явж хэн нэгэн юм сонссон эсэхийг шалгаж асуу. Фостер оршуулгын газар дээгүүр хараагаа
бэлчээснээ
- Нөгөө хөвгүүд хаана өвсөө татаж байсан юм бэ? гэж асуув.
- Оршуулгын газрын нөгөө талд. Би танд тэр газрыг харуулья гэж Дринквотер хариуллаа.
Тэд оршуулгын газрын хойд тал руу явцгаалаа. Дринквотер сүмийн хонгилын хаалганы өмнөх чулуун шатыг заагаад
- Энд, сүмийн хонгил руу ордог хаалганы өмнө гэж хэллээ.
Фостер тийшээ харснаа
- Тэд эндээс хаягдсан цогцсыг харж чадахгүй юм биш үү? гэснээ үргэлжлүүлэн
- Эсвэл тэд ямар нэг чимээ сонссон юм болов уу? гэлээ.
Дринквотер толгой сэгсэрснээ
- Шөнө хүчтэй салхилж байсан. Тэр нь ч тэдний цогцос олох шалтгаан болсон юм байна лээ. Тэд салхинаас хорогдох газар хайж нөгөө тал руу очсон гэнэ. Учир нь тэнд бараг салхигүй байсан юм байна.
Фостер толгой дохингоо, хөвгүүд яагаад ч хэрэгтнүүд биш, ихэнх өсвөр насныхан илжиг шиг тэнэг, бүдүүлэг, нударга зөрүүлэх дуртай ч арай ч нэг том хүнийг нухчихаад дараа нь цагдаагийн газар очиж хэнэггүй худлаа мэдээлэл өгөхөөр усан тэнэгүүд биш гэж бодлоо.
- Сүмийн доорх хонгилд юу байдаг юм бэ?
- Миний мэдэхээр газар доорхи шүтээний газар байрладаг гэж Дринквотер xариуллаа.
- Гэхдээ үүнийг тэр зорилгоор ашиглахаа болиод удаж байгаа гэж Хадер хэлээд
- Энд миний нэг найз эмэгтэй жирэмсэн эхчүүдийн ёогийн хичээлд явж байсан, бас хүүхдээ төрүүлсний дараа нярайд хийх иллэгний дамжаанд суусан юм даг.
Фостер түүгээр хатуухан тоглоод хариугаа авчих санаатай эргэж харвал энэ удаад тэр харин үнэнийг хэлсэн бололтой тул юу ч хэлсэнгүй.

_________________
Sakura


Top
   
PostPosted: Jun.29.17 1:40 am 
Offline
Дархан Гишvvн
Дархан Гишvvн
User avatar

Joined: Jul.30.06 7:33 am
Posts: 200
Location: Holland
2


Гурван том хэрээ дээр дороо орон хөөцөлдөж, гуаглалдсаар бууж ирлээ. Орог саарал тэнгэрт тэдний тас хар өнгийн өд нь тодорч гялтганаж харагдана. Наижл Барнес хэлхгэр хар хүрмээ эрүүндээ тултал товчлоод, ноосон ороолт ороож, элэгдсэн мөрөвчтэй цүнхээ мөрөндөө үүрчээ. Тэр хар хүрээтэй нүдний шилнийхээ цаанаас хэрээнүүд рүү хараад хэдэн хэрээ нийлж байж нэг бүлэг болдог юм бол гэж өөрөөсөө асууснаа магадгүй гурваас их байдаг байлгүй дээ гэж бодлоо.
Тэр анхаарлаа хэрээнүүдээс холдуулж тэнгэр лүү хандуулав. Үүлтэй тэнгэр хөнгөн цагаан дэвсгэр мэт харагдах агаад нар тэрхүү үүлэн хөшгийг нэвтлэхээр хичээж байгааг тэр мэдэж байлаа. Гэвч нар гартал тэр цүнхэндээ байгаа толио ашиглаж чадахгүй нь бололтой.
Наижл аяархан санаа алдснаа өмнөө байгаа булшны чулуунуудыг хараад хичнээн олон биелэгдэх боломжгүй болсон итгэл найдвар, хүсэл мөрөөдөл эдний доор булшлагдсан бол? Хэдэн зуу, магадгүй хэдэн мянга юм болов уу? гэж бодлоо. Түүний зүүн талд таримал модоор хүрээлсэн өргөн талбай дээр Викториагийн үеийн үхэл, гашуудлыг ихэд эрхэмлэдэг байсны илэрхийлэл болсон хэт том бунхнууд барьсан байлаа. Доор нь арван есдүгээр зууны үеийн Лондонгийн баячууд нойрсож байгаа энэ айдас төрүүлэм хөшөөнүүдийн ихэнхийг газарт суурилуулаагүй харин бунхан дээр нь босгож тавьжээ. Хөшөөнүүдийн цаана доор нь оршуулгын газар байрладаг Готик хэлбэртэй Англи шүтээний барилга харагдана. Найжл тэнд нэг удаа ирсэн бөгөөд бүх сэтгэл сэртхийлгэм зүйлүүдийг үзэж харан, ялангуяа занданшуулагч ажлаа зөв хийгээгүйгээс ялзралаас ялгарч гарсан хийн уршгаар дэлбэрч эвдэрсэн цогцоснуудын тухай аяллын хөтөчийн нууц задалж байгаа шинжтэй ярихыг шимтэн сонссон ажээ. Аяллын багт хамт байсан хүмүүс түгшсэн байртай инээвхийлэх аядаж, айсандаа чичирцгээж байсан билээ.
Кенсал Грийн оршуулгын газар бол түүний хамгийн дуртай газруудын нэг бөгөөд ер бусын сүр жавхлангаараа зөвхөн Хаигэйт оршуулгын газартай л өрсөлдөж чадна. Тэдгээр Викториагийн үеийнхэн нас барагчтай хэрхэн харьцахаа сайн мэддэг, биднээс маш их ялгаатай байжээ. Одоо бид хүмүүсийг шатааж, үлдсэн үнс нурманд нь маш бага хүндэтгэл үзүүлдэг болжээ. Тавиас зуун жилийн дараа удам судлаач нарт ирээдүй хойч үеийнхэнд зориулж дэлгэрэнгүй мэдээлэл олж авах ганц ч булш, э-майл хаягаасаа устгасан захиаг дахиж унших боломжгүй болдог шиг тайлж унших ямарч бичээс гэрээслэл байхгүй болно. Одоо болж байгаа бүхэн ирээдүйд дурсагдахгүй болох нь дээ гэж тэр бодов. Өнөөдрийн юм өнөөдөртөө.
Тэгээд тэр салхинд найгах орооцолдон ургасан мод бутнууд, эцэс төгсгөл нь мэдэгдэхгүй нэмэгдсээр байгаа булшнууд, өгөршиж гандсан хөшөөнүүд гээд эргэн тойрноо байгаа юмнуудыг ажиглан харлаа. Энд, хэдэн мянган үхэгсдийн дунд өөрөөс нь өөр хэн ч байхгүй байгаа нь яг л алдагдсан ертөнцөд ганцаараа орхигдсон мэт ажээ. Холгүйхэн Лондон хотын тасралтгүй нүргэлэх чимээ, замын хөдөлгөөнд оролцох машинуудын үе үе хангинуулах дохионы дуу л түүнийг хаана байгааг нь сануулна. Ачааллаа дийлэхгүй түгжирсэн гудамжинд зогсох авто машинуудын ялгаруулах хорт утаанаас хол эрүүл агаарт байх сайхан байлаа. Харамсалтай нь Лондон хотын төвд тайван сууж тунгаан бодох нам гүм орчин, баян бүрд шиг газар цөөхөн байдаг. Мэдээж Лондонд өөр бусад оршуулгын газар, дотор нь амарч суух талбайтай хувийн цэцэрлэгүүд, хэд хэдэн цэцэрлэгт хүрээлэн байдаг ч дэндүү цөөхөн билээ. Энэ оршуулгын газрыг анх зуун тавин жилийн өмнө хотын гадна, хөдөө газар байгуулсныг Наижл мэддэг. Хотын төвд байдаг хөл тавих зайгүй болсон оршуулгын газруудын ихэнх булшнуудын тавцан хагарчихсан байдаг бөгөөд тэндээс гарах ялзарч муудсан хүүрний өмхий үнэр агаарыг бохирдуулж өвчин үүсгэх шалтгаан болж байна гэж хүмүүс үздэг ажээ. Энэ шалтгааны улмаас шинэ оршуулгын газруудыг хотын гадна байрлуулах болсон байна. Бруквүүд дэх оршуулгын газар өөрсдийн аргаар үхэгсдийг хотоос тээвэрлэн гаргаж байгаа. Үүнийг Necropolis train буюу Амьгүй хотын галт тэрэг гэж нэрлэцгээдэг. Өнгөрсөн ахархан хугацаанд Лондон эргэн тойрны бүхий л газрыг ховдог шунахай идэштэн шиг залгисан билээ.
Наижл бугуйн цагаа харвал арав хагас болж байв. Тэгээд халааснаасаа тэмдэглэлийн дэвтрээс урж авсан үрчгэр цаас гаргаж ирлээ. Цаасан дээр 103 дугаар талбай, Корнелиус Типлэдигийн булш, архитектор, 1845-1885 гэж бичжээ. Тэр үйлчлүүлэгчийнхээ захиалгаар энэ Корнелиус Типлэди түүний элэнц өвөө мөн эсэхийг олж судлахаар хэд хэдэн гэр бүлийн гишүүдийг олж ярилцаад, тэдний нэрсийг булшны хөшөөн дээрх нэртэй харьцуулж зөв хүнээ олсон гэдгээ батлахын тулд энд иржээ. Дээр нь түүний олсон нэг их сонирхол татахааргүй удмын мэдээлэл дээр булшны шүлэглэсэн бичээс олоод ажлаа хичээж хийсэн гэдгээ харуулж чадвал өөрт нь хэрэгтэй байлаа. Тэгвэл тэр ажлаа дахиад эхэлсэн бөгөөд үр дүн нь ч сайн байгаа гэдгийг мэргэжил нэгтнүүддээ мэдэгдэж чадахаар болно. Дахиад нэг хувийн контор нээж ажиллуулна гэдэг тийм ч амар юм биш.
Наижлын таамаглаж байснаар 103 дугаар талбай нилээд хойгуур орхигдсон хэсэгт байлаа. Ихэнх булш өгөршиж цөмөрсөн, бут сөөг, хөвдтэй ширэлдэж ургасан өвс ногоо хөлд нь ороолдож, гутлыг нь завааруулан, булш болгон руу очиж харахад маш хэцүү ажээ. Тэр 103 дугаар талбай дээр ирээд нүдний шилээ авч хүрэмнийхээ хормойгоор арчиж цэвэрлэснээ шилээ хамар дээрээ тохоод явган суув.
Булшны чулуу Типлэдигийн гэр бүлийн онцлог байдлыг илэрхийлэх ямар ч онцгой зүйлгүй, нүдэнд тусахааргүй, тухайн үед элбэг хэрэглэдэг байсан жирийн нэг хавтгай саарал чулуу байв. Наижлийн эмээж байсанчлан талийгаачийн дөчин жилийн амьдралыг дурсаж сийлсэн байж болох үгнүүд цаг хугацааны уртад элэгдэж унших аргагүй болжээ. Нэрийг нь гаргаж уншихад бэрх байсан ч К үсгийн хэлбэртэй ормыг ялгаж харж чадсан нь сайн хадгалагдаж үлдсэн оршуулгын бүртгэлд бичсэнээр Корнелиус энд хөлийнх нь доор хэвтэж байгааг нотлоход хангалттай байлаа. Тэгээд хуруугаараа хэд хэдэн ховилыг болгоомжтой тэмтэрч хэдийгээр нүдэнд харагдахгүй ч нэрний бараг бүх үсгийг ялгаж чадлаа. Нэрний доод талд бас богино бичээснийх бололтой хэдэн бүлэг үсэгнүүд тэмтрэгдэв. Энэ гэр бүлийнхэн их л үг цөөтэй хүмүүс байж дээ, харин ч сайн юм боллоо.
Наижл цүнхээ буулгаж цахилгааныг нь татаж онгойлгоод оюутан байхдаа Жермин гудамжинд байсан үсчингээс худалдаж авсан сахал хусахад хэрэглэдэг жижиг толио гаргаж ирлээ. Тэгээд булшны дэргэд очиж дээр нь гишгэчихгүйг хичээсээр толин дээр ойсон гэрлийн тусгал булшны чулуун дээр тусахаар байрлал авч зогсов. Наижл энэ аргыг урьд нь хэдэн удаа амжилттай хэрэглэж байжээ. Нарны гэрлийн ойсон тусгалаар үсэгнүүдийн ормын дагуу сүүдэртэж, гэрэл сүүдрийн өнгө ялгарч харагддаг. Гэвч энэ удаад нар тусаагүй бүрхэг байсан болохоор энэ арга ямар ч ашиггүй нь ойлгомжтой боллоо. Хэрэв гар чийдэнтэй байсан бол илүү их гэрэл тусгаж болох байлаа, тэгээд ч чийдэнг барьж байх бас нэг хүн хэрэгтэй болно. Ажлын өдрүүдэд өглөөгүүр туслах хүн олж оршуулгын газар руу дагуулж авчрах нь амаргүй хэрэг. Аз болж бас нэг өөр гэхдээ арай нарийвчлал багатай арга байдаг билээ.
Тэр толио цүнхэндээ буцааж хийчихээд эргэн тойрноо хулмалзан харлаа. Удам судлаачдын хүрээн дунд одоо түүний хийх гэж байгаа аргыг бараг гэмт хэрэг гэж үздэг, яг л нэг эртний судар номын хуудсыг долоож норгосон хуруугаараа эргүүлж, баримт бичгийг гэмтээх гэж байгаа мэт. Гэр бүлийн түүх судлалын хуучинсаг үзэлтнүүдийн ертөнцөд өмнө дурьдсан хэргийг гутаан доромжилсонтой адилтгаж үзнэ. Интернэт дэх удам судлаачдын форумд
энэ сэдэв халуухан маргаануудын нэг болж байжээ.
Наижл нүд рүүгээ унжсан туг хар үсээ хойш нь иллээ. Ямар нэгэн хүн ойр орчинд харагдаагүй ч ноён Корнелиус болон түүний бэлбэсэн эхнэр, хүүхдүүд гашуудан зогсож байсан тэр газар дээрээ дахин зогсож байгаа мэт санагдахад бодлоо үргээх мэт гараараа зангаснаа хөгшин Корнелиус, түүний хамаатнууд нэг их гомдоллоод байхгүй байлгүй дээ гэж бодлоо. Чулуунд хүчиллэг бороо, шувууны сангас, хаг аль хэдийн түүний одоо хэрэглэх гэж байгаа зүйлээс илүүтэйгээр маш их гэмтэл хохирол учруулсан. Үүнээс гадна түүнд бичээснээс хэв авах өөр материал байгаагүй тул тэр цүнхнээсээ сахлын хөөстэй бортого, шил арчигч хоёроо авлаа.
Наижл бортогоо сэгсэрч байгаад булшны чулууны нүүрэн талд хөөсөн зураасууд гарган шахав. Дараа нь баруун гараараа хөөсийг чулуун дээр нимгэн толигор болтол тарааж түрхээд шил арчигчаа авч цонхны шил арчиж байгаа мэт баруунаас зүүн рүү жигдхэн болгоомжтой арчлаа. Тэгтэл хөөс зөвхөн бичээсний хонхорхойн ард наалдан үлдэв. Наижл нэг алхам арагшаа ухраад хартал чулуун дээрх бичээс уншиж болохоор харагдана.

Корнелиус Типлэди 1845-1885
Сүмийн итгэлт гишүүн,
Ертөнцийн эзний дагалдагч,
ЖЕМИМА-гийн үнэнч хань, САЙН ААВ
Итгэл үнэмшил үхлийг давж нигүүлсэнгүйгээр бидний мэдэх хүмүүсийн дурсамж, тэдний дахин төрөх хүртэл тэдний амар амгаланг ивээж байдаг билээ.


Жемима. Баталгаа нь энэ байна. Корнелиус, түүний үүрд нойрсож байгаа газар олдлоо. Одоо Корнелиусын амьдралын талаархи бүх мэдээлэл байгаа тул үйлчлүүлэгчдээ зориулж нэг тайлан бичиж болох боллоо. Наижл булшны бичээсийг тэмдэглэлийн дэвтэртээ бичиж аваад дараа нь бусад юмнуудаа цүнхэндээ хийлээ. Аз болж хэн ч түүнийг харсангүй, зөвхөн хэрээний гуагалах, салхины сэрчигнэх чимээ л сонсогдоно.
Сахлын хөөсөнд байдаг химийн бодиснууд чулууг гэмтээж дахин сэргээх аргагүй болгодог тул Наижл явахаасаа өмнө гэмшсэн харцаар булшны чулуун дээрх хөөсний үлдэгдэл рүү хяламхийн харснаа өглөөний саарал тэнгэр лүү дахин нэг хараад одоо нар гаралгүй нэг сайн хүчтэй аадар бороо орвол сайн юм сан гэж бодлоо.



3


Хадер Фостерыг Кенсингтон дахь задлан шинжилгээний өрөөнд хүлээж байлаа. Фостер aнх цогцсыг олсон, мансуурслаасаа бүрэн гараагүй хөвгүүдийг байцаасаар удсан тул бараг үд болж байхад ирэв.
- Тэд ямар нэг юм харсан гэнэ үү? гэж Хадер их л найдлага тавьж асуугаад тэр дороо сэтгэл дундуур байгааг нь нүүрнээс нь олж уншлаа. Унжсан ам, зовхи нь суларч унжсан гунигтай бор нүд нь түүний үрчийж хонхойсон царайг их л хайнга харагдуулна. Хэдэн жилийн өмнө үерхэж байсан найз хүүхэн нь ( тэр эмэгтэй Фостероос салсны дараа ихэд гунигласан гэнэ лээ.) түүнийг царай муутайгаас л дээр гэж хэлсэн нь магтаал байсан уу эсвэл доромжлол байсан уу гэдгийг тэр одоо ч ялгаж мэддэггүй билээ.
- Тэд төрсөн эхийгээ ч таньж чадахааргүй байна лээ гэж Фостер үг унагалаа.
- Би тэднийг зураачтай хамт үлдээсэн. Тэд оршуулгын газар руу очиж явах замдаа хэд хэдэн хүн харсан гэнэ. Гэвч хүчтэй өмхий өвсөнд мансуурчихсан болохоор аман зураг дээр Пиноккиогийн дүрс гарч ирвэл би л лав гайхахгүй.
  Тэд амны халхавч зүүж, гүн амьсгал аваад халдваргүйжүүлсэн, нүцгэн цагаан плитагаар доторлосон өрөө рүү орцгоолоо. Ариутгагч бодисны үнэр үхдлийн задралын өмхий үнэрийг дарж чадаагүй байлаа. Хэдэн хүн задлан хийх ширээн дээр тавьсан Жеймс Дарбиширийн амьгүй нүцгэн биеийг шалгаад завгүй байлаа. Фостер өвчүүг нээгээгүй байсанд баярлав. Фостер Карлайлыг цогцосны арьсыг жимсний хальс арилгах мэт хуулж, мах булчин, дотор эрхтнийг нь ил гаргахаас өмнө, цогцсыг олоход ямар байсан хэвээр нь дахин шалгахыг хүсчээ. Фостер энд жинлэж шалгахаар төмөр саванд хийсэн дотор эрxтэнгүүд, өчнөөн шарх сорви болсон цогцсыг харж судалж чаддаг ч задлангийн үед хийгддэг хөрөөдөх, огтолж хэрчихийг тэвчиж чадахгүй дотор нь муухайрдаг учраас эртхэн ирж цогцсыг харчихаад дараа нь тайлантай танилцдаг байлаа.
Эдвард Карлайл тэдэнтэй хальт толгой дохин мэндлээд цогцос руу хамтдаа очихоор зангалаа. Фостер Хадерыг зүгээр эсэxийг мэдэхээр эргэж харвал өөдөөс нь санаа тавьсанд нь дургүйцсэн байртай ширүүн харах нь тэр.
- Нөгөөх чинь энд байна даа. Би доторхийг нь ухаж төнхөж амжаагүй ч миний урьдчилж хэлсэнчлэн үхлийн шалтгаан зүрх рүү нь хурц мэсээр хатгаснаас болсон гэдэг нь тодорхой байна гээд Карлайл хохирогчийн цээжний зүүн талд байгаа таван сантиметр орчим урттай хутганы шархыг заалаа.
- Энэ талаар дараа дэлгэрэнгүй ярилцана. Гарнуудын хувьд гэвэл хохирогчийг амьд байхад нь цавчиж хаясан гэдэгт би итгэлтэй байна.
Фостер Хадер лүү харлаа. Oдоо энд цогцсыг зэрэмдэглэсэн тухай биш харин хохирогчийг яргалж тамласан тухай яригдаж байв.
- Бас энд байгаа хэдэн шарх миний сонирхлыг татаад байгаа юм гэж Карлайл цааш нь үргэлжлүүлээд цээжин дээрх хэдэн сараачиж зүссэн шархыг заалаа.
- Энэ магадгүй ноцолдож зодолдож байх үед үүссэн байж болох юм, гэвч би өөр шарх олоогүй, мөн хохирогчийн цамц нь урагдаагүй байна лээ.
- Хутгалсан газар ч урагдаагүй байсан гэж үү?
Карлайл толгой сэгсэрлээ.
- Тэгвэл түүнийг хутгалж байхад цамцгүй байсан байх нь ээ. Мөн цээжийг нь зүсэх үед ч гэсэн.
Фостер цогцосны баруун гар талд зогсож байснаа ширээг тойрон цогцсыг анхааралтай ажиглаж эхэллээ. Тэгснээ харцаа хохирогчийн цээжнээс салгалгүй хөлийнх нь дэргэд очиж зогсов. Карлайл, Хадер хоёр түүнийг дагуулж харна. Фостер буцаад хуучин байран дээрээ ирээд цусанд будагдсан, зүсэгдсэн шархтай цээжин дээр тонгойн харж байснаа
- Ингэхэд чи цээжнийх нь үсийг хуссан юм биш биз? гэж Карлайлыг харалгүй асуув.
- Үгүй ээ. Фостер нэг алхам ухарснаа толгойгоо зүүн баруун тийш гэлжийлгэж, тэгснээ дахин цээжин дээгүүр тонгойн анхааралтай харлаа. Тэгээд эргэж өндийгөөд эргэн тойрноо харснаа хананы дэргэд байсан хоосон задлангийн ширээ рүү очиж нэг хүчтэй дугтран хөндийрүүлээд бусад руугаа чирч авчрав. Карлайл духаа үрчийлгэснээ
- Юу хийгээд байгааг чинь бид мэдэж болох уу, Грант? гэв.
Фостер түр хүлээж бай гэж байгаа бололтой гараараа зангаснаа ширээгээ Дарбиширийн цогцос тавьсан ширээтэй зэрэгцүүлж тавилаа. Тэгээд ширээн дээрээ авиран гарч үхдлийн дээр тонгойн хэсэг дуугай зогсоод эцэст нь
- Хадер наашаа хүрээд ир дээ гэв. Хадер бас ширээн дээр үсрэн гарч зогсоход Карлайл итгэж чадахгүй дэмий
л толгойгоо сэгсэрлээ.
- Энэ шархнууд ноцолдож тэмцэлдсэнээс үүсээгүй байна. Баруун хөхний толгой дээрх урт босоо зураасыг харж байна уу? Энэ зураасны дээр бас ташуу, доор нь хөндлөн зураас байна.
Хадер толгойгоо дохилоо.
- Юутай адилхан юм шиг харагдаж байна?
- 1-ийн тоотой адилхан байна.
- Одоо бусад зүссэн шархнууд руу хар.Карлайл бас сайн харах гээд ширээний нөгөө талд Хадерын дэргэд очиж зогсчээ. Фостер өвдөглөн суугаад үсийг нь хуссан цээжний дунд хэсэгт’арьсыг их л хичээж зүссэн бололтой хоёр муруй зүсэлтийг хуруугаараа заагаад
- Зураасны оройнууд бараг нийлсэн байгааг чи харж байна уу? гэлээ. Дараа нь хоёр зураасны хооронд бараг харагдахгүй байгаа үс хусахад бий болдогтой адил шалбархайг заалаа.
- Энэ, хоёр зураасыг бараг холбосон байна. А үсэгтэй адилхан юм. Фостер цааш нь хуруугаараа зүссэн зураасуудыг дагуулж харсаар бүх үсэг, тоонуудыг тайлж чадлаа. Тэгээд цагаан халаатны дотуур халааснаасаа хуудас цаас гаргаж ирэн таван дүрс бичлээ: 1А137.
- Эдгээр зүсэлтийг үхсэнийх нь дараа хийсэн гэж Карлайл тодруулж хэлэхэд
- Үүнийг зориуд бичиж үлдээсэн байна гэж Фостер хариу хэлээд цогцос руу сүүлчийн удаа харлаа.
Карлайл ажлаа эхлэхээр хэдийн мэс заслын хутгаа барьжээ.
- Одоо чи зүрхээ дуртайяа сугалж авч болно гээд Фостер цогцос руу зангав.
Эхний зүсэлтийг хийхээс өмнө тэд хэдийн гараад явчихжээ.



4


Өдрийн турш онцын өөрчлөлт гарсангүй өнгөрлөө. Үдээс хойш гурван цагт мөрдлөгийн багийнхан эхний товч мэдээллээ солилцохоор цугларцгаав. Баруун Лондонгийн Хүн амины хэрэг хариуцсан Хэлтэс буюу бусдын нэрлэж заншснаар Өрнөд Хүн амины хэрэг хариуцсан хэлтэс Кенсингтон дүүргийн цагдаагийн газрын дэргэд олны нүдэнд тусахааргүй байранд байрладаг ажээ. Өрөөнд байгаа хүмүүс болсон хэрэгт дургүйцэж бухимдсан хэдий ч эрс шийдэмгий харагдацгаана. Фостер хохирогчийн нэрийг бичиж, доор нь хэргийн газар болон задлангийн өрөөнд авсан гэрэл зурагнуудыг тогтоож байрлуулсан цагаан самбарын урд очиж зогслоо. Түүний толгойны том халзан орой өрөөн дэх өдрийн гэрэлтүүлгэнд гялтайж харагдана.
Багийнхан хэдийн хохирогчийн ар гэрийнхэн, найз нартай ярилцжээ. Багийн зарим гишүүд гадаа байсан боловч Хадерыг одоо болтол ирээгүй байгааг мэдээд тэр ямар учиртайг нь ойлгосонгүй.
Нилээд хэдэн мэдээлэл тодорхой болжээ. Дарбишир Скуар Майлд брокерээр ажилладаг, эхнэр хоёр хүүхдийн хамт гадаадынхан олноор суурьшсан Лэйтонстоунд амьдардаг байжээ.
Фостер бусдынхаа анхаарлыг өөр лүүгээ татаад тайван, итгэлтэй, аядуу хоолойгоор яриагаа эхэллээ.
- Бидний мэдэж байгаагаар Дарбишир хэрэг гардаг орой гурван танилтайгаа уушны газар луу явсан байна. Тэрнээс нэг цагийн өмнө эхнэр лүүгээ утасдаж үйлчлүүлэгч нартайгаа оройн хоолонд хамт орно гэж хэлсэн. Гэхдээ энэ нь бяцxан заль байсан бололтой, учир нь нөгөө гурав хамт ажилладаг хүмүүс нь байжээ. Тэд дөрөв дөрвөн шил пиво уусны дараа нэг нь дахиад тав дахиа захиалъя гэхэд хохирогч халуун бүгчим байгаа тул пиво толгойд гарчиxлаа гэж хэлжээ. Уушны газар хүн ихтэй, бөгс эргэх зайгүй чихэлдэж байсан болохоор энд гайхаад байх зүйл алга. Тэр гучин нэгтэй, хэдийгээр тамхи татдаг байсан ч бие сайтай, дээр нь ням гариг бүр хөл бөмбөг тоглодог байсан. Зүрх ямар ч асуудалгүй, эрүүл байсан гэж Карлайл эмч надад хэлсэн. Хамт байсан хүмүүсийн байцаалтаас харахад тэр аз жаргалтай нэгэн байсан бололтой. Өдөр тутмын амьдрал нь ажил, гэр бүл, найз нөхөд, хөл бөмбөгийн Вест Хам холбооны хооронд эргэлддэг байсан. Ажил дээрээ хамт олон дундаа нэр хүндтэй, цаашилбал санхүүгийн болон бусад санаа зовоосон асуудлууд байхгүй, өөрөөр хэлбэл стресстэх зүйл байгаагүй.
Фостер Дринквотер луу харж
- Энди, чи явж Хордлого судлалын төвийнхнийг олоод, тэр залхуу илжигнүүдийг хурдан ирүүл. Би хохирогчийн цусанд эм ч юм уу ямар нэг юм илэрсэн эсэхийг аль болох хурдан мэдэхийг хүсч байна гэж хэлснээ бусад руугаа дахин эргэж харлаа.
- Хохирогч хамт байсан гурвынхаа нэгт гадагшаа гарч тамхи татаад ирье гээд гарсан байна. Хэт халуун, бүгчимдэх үед хийх жирийн л нэг үйлдэл. Гэвч тэр эргэж ирээгүй бөгөөд энэ үед бараг оройн долоон цаг болж байжээ. Дараа нь Лондонгийн бүр нөгөө талд түүний зэрэмдэглэгдэж үхсэн байхыг оршуулгын газар дээр өсвөр насны хоёр хүүхэд олж харсан.
Фостер бусдадаа ярьсан зүйлийг нь тунгаан бодох хором өгөөд цааш үргэлжлүүлэв.
- Дарбишир уушны газрыг орхиж гараад алуурчинтай шууд тулгарсан байх боломжтой. Тэр алуурчныг дагаж явсан эсвэл алуурчин түүнийг хүчээр машинд суулгаж ямар нэгэн байр саванд аваачаад гарыг нь тастаж дараа нь хутгалж алсан. Бидний хайж байгаа алуурчин бол их хүч тэнхээтэй эсвэл хамтрагчтай байсан. Нэг бол ноён Дарбишир алуурчнаа гарыг нь тастаж байхад ямар ч эсэргүүцэл үзүүлж чадахааргүй нөхцөл байдал орсон байх магадлалтай. Дараа нь алуурчин үүнийг хийсэн байна. Фостер бичгийн ширээн дээрээс Дарбиширийн сийчүүлсэн цээжний гэрэл зургийг авч өргөж харууллаа.
- Алуурчин хохирогчийн цээжний үсийг хусаад дээр нь нэг үсэг, хэдэн тоо сийлжээ. Сайн харвал 1А137 гэж байгааг харж болно. Одоо энэ юуг илэрхийлж байгаа юм бол? гэсэн асуулт тавигдаж байна. Энэ асуултын дараа бүгд чимээгүй боллоо.
- Лавлагааны дугаар гэж нэг нь нам гүмийг эвдэж хэлэв.
- Үгийн сүлжээний хариу гэж нөгөөх нь дуугарав. Тайвширсан хүмүүс хэд хэдэн санаа гаргаж хэлцгээлээ.
- Шатрын нүүдэл гэж нэг нь хэлэхэд, нөгөөх нь
- Газрын зурагны тэмдэглэгээ гэнэ.
- Хүлээгээрэй гэж өөрийгөө хошин шогийн авьяастайд тооцдог залуухан мөрдөгч Мажид Хан анхааруулснаа
- Миний бодлоор энэ Темза Диттонд байдаг Ражийн амттан зуушны газрын тахианы дансак, ногооны пакорагийн захиалгын дугаар юм шиг байна гэхэд бүгд инээлдлээ.
- Бид бүгдийг шалгаж үзэх хэрэгтэй гэж Фостер Ханы хөгжилтэй байх гэсэн хүслийг няцаалаа.
- Алуурчин бидэнд ямар нэг юм хэлэхийг хүссэн. Хэрвээ бид үүнийг мэдээд авах юм бол түүнийг барихад алхам дөхөж очно гэсэн үг. Фостерын бие гэнэт суларч сөхөрч унамаар байсан ч бусдад мэдэгдэхгүйг хичээж байлаа.
- Хохирогчийг олсон хөвгүүд оршуулгын газар дээр нэг гуйлгачин эмэгтэй амьдардаг гэсэн. Сидэр эмэгтэй гэж дууддаг гэсэн байх аа. Түүнийг бид хайж олж чадах нь уу? Хэн ч хариулж чадсангүй. Эмэгтэйн жинхэнэ нэрийг Шийна гэдгийг мэдсэн боловч сүүлийн өдрүүдэд ихэвчлэн байдаг газраа харагдаагүй ажээ.
- Тэр хаа нэгтээ байх л ёстой, магадгүй шараа тайлах гээд Камден Таун руу явдаг метроны буудлын үүдэнд Стронгбоугийн алимны дарсаа уугаад сууж байгаа биз. Бүгд чадах бүхнээ хийцгээе. Сүмийн хавьд гэрч болох хүн амьтны талаар юм байна уу? Дахиад бүгд толгойгоо сэгсэрлээ. Оршуулгын газар олны хөлөөс хол биш довцог дээр, байнгын хөдөлгөөнтэй машин замын дэргэд байдаг, дээр нь том орон сууц, харшуудаар хүрээлэгдсэн байхад ямар ч гэрч олдоогүй нь Фостерт хачирхалтай санагдав. Онолын хувьд тэр орчин цогцос хаях газар биш байлаа. Алуурчин яагаад тэр газрыг сонгосон юм бол?
- Ливерпул Стрийтийн өчигдөр оройны долоон цагаас хойших камерын бичлэгүүдийг нэг бүрчлэн шалгахыг би хүсч байна. Тэр үед хохирогч зүгээр гэр лүүгээ явахаар метронд суусан байх боломжтой. Юмыг яаж мэдэхэв, магадгүй хэн нэгэнтэй буу халсан ч юм бил үү. Бас Ладброк Гровийн камерын бүх бичлэгүүдийг шалга.
Гэтэл Хадер өрөөнд амьсгаадсаар орж ирлээ. Фостер түүний гэмшиж байгаа эсэхийг харвал нүүрэн дээр нь тийм шинж ер ажиглагдсангүй.
- Өршөөгөөрэй, би амиа хорлосон гуйлгачинтай холбоотой баримтуудыг цэгцэлж учрыг нь тайлах гэж оролдсон юм гэж Хадер хэлэв.
Дарбиширийн аллагын хэргээс болоод өнгөрсөн ням гаригт цэцэрлэгт хүрээлэнгийн савлуурын хөндлөвчөөс дүүжлэгдсэн байдалтай олдсон гуйлгачингийн тухай Фостер ор тас мартчихжээ. Тэрбээр дотор нь уур хилэн асч эхлэхийг мэдрэв.
- Чи хэтэрхий өрөвчxөн байдгаа жаахан болих хэрэгтэй. Гуйлгачингийн хэргийг одоохондоо толгойноосоо авч хаяад энэ хэрэгт анхаарлаа төвлөрүүлж үз. Тэгж чадах нь уу?
- Ямартай ч бид тэрний хэн болох, ар гэр нь хэн болохыг олох ёстой шүү дээ. Түүнд ч гэсэн эрх...
- Тэгэлгүй яахав, түүнд ч гэсэн адилхан эдлэх эрх бий. Гэхдээ тэр энэ эрхийг эдлэх ёстой гэж заасан юм алга. Би тэр бүгд адилхан тэгш эрхтэй гэж чалчдаг тэнэгтэй таараад эрхийг нь мэдрүүлээд өгөхсөн, тэгэхдээ бүр нудрагаараа шүү.
Хэзээ ч номхон хүлцэнгүй зан гаргадаггүй Хадерын нүдэнд оч маналзаад ирэв. Түүний сэтгэл хөдлөл нүүрэн дээр нь хурдан илэрдэг ч их удалгүй биеэ барьж чаддагыг Фостер хэдийн мэднэ. Үнэндээ бусдын дэргэд түүнтэй бүдүүлэг харьцсан нь өөрийнх нь хувьд эелдэг бус хэрэг байлаа. Гэхдээ мөрдлөгийн ажлаа тусламжийн байгууллагынхны ажил хэрэгтэй хольж хутгах нь заримдаа түүний дүргүйцлийг хүргэнэ.
Фостер тасалдсан яриагаа цааш үргэлжлүүлж эхлэлээ. Хэргийн газар дээрх самналтаар юу ч, тэр байтугай аллагын зэвсэг ч олдоогүй байна. Багийн хэсэг хүмүүс алуурчин цавчсан гарыг олз болгож аваад явсан гэж үзэж байхад нөгөө хэсэг нь ул мөрөө арилгах зорилготой байсан гэж бодож, гурав дахь нь бүр энэ хоёр таамаглалыг үгүйсгэж магадгүй энд өөр учир шалтгаан нуугдаж байгаа гэж үзэж байв.
- Шинжээчдийн багийнхны судалгаанаас юу илрэв? гэж Фостер асуувал
- Ерөнхийдөө юу ч байхгүй гэж Дринквотер хариуллаа.
- Одоо хүртэл хэргийн газраас юу ч олоогүй.
Бүгд чимээгүй болов. Шинжээчийн багийнхны судалгаа шинжилгээнээс шинэ зүйл илрээгүй өдөр барагтай байдаггүй билээ. Фостер бодлогошронгуй толгой дохилоо. Тэр үхдэл гэнэт агаараас унаад ирсэн аятай. Гэхдээ ямар ч эд мөрийн баримт байхгүй байгаа нь юу ч олдохгүй гэсэн үг биш.
- Хэргийн газрын байдлыг харахад алуурчин урьдаас сайн бодож төлөвлөсөн, ажлаа маш сайн мэддэг, болгоомжтой нэгэн гэдгийг харуулж байна. Тэгэхээр энэ нь хохирогч өөр хаа нэгтээ алагдсан гэдгийг баталж байна.
- Шалтгааных нь талаар санал бодол байна уу? гэж хэн нэг нь асуулаа.
Алуурчин л үүнийг сайн мэдэж байгаа гэж Фостер бодлоо.
- Бид дээрмийн хэргийг түдгэлзүүлж чадна. Учир нь энэ цогцсыг харахад тодорхой байсан, мөн гар утас нь олдсон. Түүний хувийн амьдралын талаар бид бүгдийг мэдээгүй байна, иймээс тэнд ч бас ямар нэгэн шалтгаан байж болно... Тэр дуугаа хураалаа. Фостер зүгээр л шалтгаан нь өөр юм байсан гэдгийг мэдэж байв, ямар нэгэн одоохондоо түүний санаанд буугаагүй юм. Ихэнх аллагын шалтгаан болдог мансууруулах бодис, мөнгө, уур хилэн бас хардалтын аль нь ч биш гэдгийг л тэр таамаглаж байлаа.
- Түүний утсан дээрх дугаарууд бидэнд байна уу? гэж Фостер ярианы сэдвийг өөрчилж асуулаа. Дринквотер Дарбиширийн гар утсанд хадгалагдсан, авсан аваагүй дуудлагууд нийлээд сүүлчийн арван дугаарт залгаж үзсэн гэлээ. Ихэнх нь найзууд, гэр бүлийнхэн, мөн ажилтай нь холбоотой дуудлага байсан. Хамгийн сүүлд уушны газар харагдсанаас хойш долоон цагийн дараа, хорин гурав дөчин тавд Дарбиширийн өөрийнх нь залгасан юм уу эсвэл хүлээж авсан нэг дуудлагын дугаар 1879 байжээ.
- Чи эмгэг судлалынхантай ярилцав уу?
- Карлайл түүнийг тэр үед аль хэдийн үхчихсэн байсан гэсэн.
- Тэр дугаарын талаар мэдэж байгаа юм байна уу? Энэ дуут мессэж сонсдог, эсвэл сүлжээний дугаартай төстэй юм.
- Бид янз бүрийн сүлжээнээс залгаж үзсэн боловч холбогдох боломжгүй байна лээ гэж Дринквотер хэллээ.
Бараг бүгд гар утсаа гаргаж ирэн товчлуурын самбарыг харлаа.
- Ямар төрлийн гар утас байсан юм бэ?
- За нэг хавтгай, нүүр нь эвхэгддэг, дун шиг хэлбэртэй хөөрхөн эд байна лээ. Охидын гар утас. Яг энэ Ханд байдаг шиг гэж нэмж хэлээд инээмсэглэв.
Фостер ч бас инээмсэглэсэнд бусад нь дагаад
хөгжилдөн инээлдэцгээлээ.
- 7, 8, 9-ийн тоо хоорондоо ойрхон байрласан байна гэж Хан утасныхаа товчлуурыг хараад хэллээ.
- Магадгүй санаандгүйгээр дарагдсан байж болох юм, Гар утсаа хаана хийсэн байсан бэ?
Дринквотер өвөр лүүгээ харснаа цээжин дээрээ хоёр гараараа баруун зүүн тал дээр ээлжлэн дарж үзсэнээ
- Баруун талын дотор халаасанд гэж эцэст нь хэллээ.
- Хэрвээ ноцолдсон гэж үзвэл тэр үед товчлуур дарагдсан байх боломжтой. Эсвэл хохирогчийг алсны дараа зөөвөрлөж байх үед байж болно. Энэ ч бас дарагдсан товчлууртай холбоотой байх магадлалтай.
- Надад үнэмшилтэй санагдаж байна гэж Фостер зөвшөөрч хэлээд
- Дугаарыг самбар дээр бич. Хохирогчийн эхнэр, банктай холбоо барьж энэ дугаар тэдэнд ямар нэг зүйл санагдуулж байгаа эсэхийг магадла. Энэ бас дансны дугаарын эхний тоонууд эсвэл пинкод байж болох юм. Бид бүгдийг шалгаж үзэх хэрэгтэй гэв.
Фостер нүүрээ илснээ, гараа толгойн дээрээ авав.
- Дарбишир зөвхөн дөрвөн шил пиво уусан болохоор халамцсан байх, гэхдээ бүр согтоогүй. Тэгэхээр алуурчин түүнийг яаж тийм амархан авч явсан юм бол? Гучин нэгтэй эр хүн зүгээр л шууд машинд суучихна гэж байхгүй. Гар өргөж зогсоогоогүй л бол. Бид алуурчинд магадгүй туслалцаа байсан үгүйг мэдэх хэрэгтэй. Үүнтэй төстэй хичнээн хэрэг олсон бэ, Энди?
Үд дундын үед тэр нөхөдтэйгээ компьютер дээр хутгалсан хэрэгтэй холбоотой сэжигтнийг хайх зорилгоор хүн амины хэргийн мэдээллийг оруулж цагдаагийн газар мэдэгдсэн, шалгагдаж байгаа, түүнчлэн баригдаагүй хэргүүдийн талаарх бүх мэдээллийг хүлээн авчээ.
- Хоёр мянга орчим гэж Дринквотер хэллээ.
Ирэх өдрүүдэд эдгээр бүх хэргүүдийг давхар шалгах болно. Хүн амины хэрэгтэй ажиллах нь тайлагдашгүй учир битүүлэг зүйл мэт боловч ихэнх нь удаан хугацааны арга зүйн үндэслэл, шаргуу хөдөлмөрөөс шалтгаалдаг билээ.
- Хичнээн хүнд такси барих эрхтэй болох, мөн эрхтэй байсныг шалга гэж Фостер үүрэг өгөөд алгаа хавсарч
- Бусад нь юу хийхээ мэдэж байгаа биз дээ гэснээ эцэст нь
- Бид Дарбиширийн өнгөрсөн бүх амьдралыг ухаж төнхөх хэрэгтэй. Өдөр тутам хийдэг байсан зүйлс, асуудалтай байсан эсэх гэх мэтчилэн. Танилууд, ар гэрийнхэн, найз нөхөд, хамт ажиллагсдыг байцааж асуу. Зээлийн карт, банкны дансны орлого зарлагын мэдүүлэг, э-майл хаяг мөн ямар сайтад орж хардаг байсан, порно гэх мэт гаж сонирхлууд байсан эсэхийг нэг бүрчлэн олж шалга. Би бүгдийг мэдмээр байна гэлээ.
Багийнхан бүгд босч, нэг хэсэг нь гарч явцгаан. нөгөө хэсэг нь гар утсаа авч, эсвэл хоорондоо ярилцана
- Би юм хэлж болох уу? Инээх багадаж уйлах ихдэнэ гэгч л болов. Хадерын царай уурласнаасаа болж улайсан хэвээрээ байв. Фостер эхлээд ярилцлаганд хожигдож ирсэнд нь бүдүүлэг харьцсанаас болж олны нүдэн дээр дайрч давшлах нь гэж бодсноо, тэр даруйхан тийм тэнэг юм хийх хүн биш гэдгийг саналаа.
- За хэл гэж тэр зөвшөөрөл өгөхөд Хадер луу бүгд эргэж харцгаав.
-Би хохирогчийн цээжин дээр сийлсэн үсэг, тооны талаархи маргааныг алгассан бололтой гэж тэрээр тодруулан хэлээд
- Гэхдээ надад задлан шинжилгээний үед төрсөн нэг таамаглал байна гэв. Фостер түүний хацар нь уурласнаас биш харин сэтгэл нь хөдөлсөндөө улайсан болохыг ойлголоо.
- Тэгээд?
- Та хэзээ ч юм удам судлалын тухай сонсож байсан уу?
Тэр хэсэг бодов. Амьдралынхаа сүүлчийн мөчийг туулж
байгаа настай хүмүүс нас барсан гэр бүлийнхнийгээ эрж хайдаг талаар тэр сонсож байсан ажээ.
- Тийм ээ, ёстой итгэмээргүй балай сонирхол гэж хэлсэнд тэнд байсан хүмүүс хөхрөлдлөө.
- Энэ хамаагүй ээ гээд Хадер тэдний хариу үйлдэлд анхаарлаа хандуулсангүй.
- Хэдэн жилийн өмнө миний ээж бидний удмын бичгийг сонирхсон юм. Судалгаа хийхэд Раутэнстал мэтийн жижиг тосгон биш, харин Лондон хамгийн их тохиромжтой газар байсан. Тэр энд ирээд надтай хамт төрөгсдийн-, гэрлэлтийн-, нас барагсдын бүх бүртгэлийг хадгалж байдаг Ислингтон руу очсон. Тэнд бөгс эргэх зайгүй битүү хүмүүс байдаг юм.
Фостер бодолхийлснээ
- Энэ Дарбиширийн аллагын хэрэгтэй ямар холбоотой билээ? гэв.
- Баримт асуухын тулд анкетэн дээр авахыг хүсч байгаа баримтны бүртгэлийн дугаарыг бөглөх хэрэгтэй. Одоо та ойлгож байна уу? Бүртгэлийн дугаарууд нь бидний олсон үсэг, тоог хослуулсан учир битүүлэг дугаартай адилхан байсан.
Хэд хэдэн хүн санал нэгтэй байгаа бололтой толгой дохиж, ам амандаа хүүрнэлдэхийг Фостер харлаа. Энэ таамаглал ярилцлагын үед гаргаж байснаас илүү үнэмшилтэй, үнэнд ойрхон байв.
- Чи үүнийг яаж олж мэдсэн юм бэ? гэж асуулаа.
- Ээж маань бүр цөхөрчихөөд Лондонг их хэцүү, муухай газар байна гэж хүртэл бодсон. Тэгсэн ч ээж удам судлаачийн мэргэжилтэй нэг хүн олж, эрж хайх aжлаа даалгасан. Бидний өвөг дээдэс жирийн нэг хөдөөний тариачдаас гаралтай юм байна лээ, онцын сонирхолтой юм олоогүй. Би наашаа ирж явах замдаа ээж рүүгээ утасдаж түүнд тэр хүний утасны дугаар байгааг мэдсэн.
- Түүн рүү утасдаж уулзаж ярилцахаар тохир, гэхдээ хэргийн тухай утсаар тодорхой ярьж болохгүй.
Одоохондоо өөр юу ч алга, магадгүй энэ таамаглал бидний хүлээж байсан мөрдлөгийг урагшлуулахад шинэ алхам ч болж мэдэх юм гэж Фостер бодов.

_________________
Sakura


Top
   
PostPosted: Jun.29.17 1:41 am 
Offline
Дархан Гишvvн
Дархан Гишvvн
User avatar

Joined: Jul.30.06 7:33 am
Posts: 200
Location: Holland
5


Наижл Лондонгийн Клеркенвэлд байдаг гэр бүлийн түүхийг хадгалдаг газар буюу ГБТ (Гэр бүлийн Бүртгэлийн Төв) -ийн цайны газарт хоёр хүний ширээн дээр сууж байлаа. Энэ цайны газар нь кафе-ресторан гэж хэний ч толгойд буухааргүй ажээ. Дөрвөн хүн суудаг дугуй ширээний оронд хананд шахаж тавьсан дөрвөлжин тавцантай ширээг сонгосноор тэр нэг эхлэн сонирхогчийн Францад байдаг Соомм голд хөлөө алдсан элэнц хуланцынхаа талаар утга авцалдаагүй хүүрнэхээс зайлсxийж чадлаа.
Энэ цайны газар Эксмауд Маркетийн төгсгөлд шар тоосгоны үйлдвэрийн орчин үеийн жижигхэн конторын барилгын доод хонгилд байдаг. Танхимын нэг талд эгнүүлэн тавьсан ширээнүүд, нөгөө талд шилэн хоргонууд, хувцасны өлгүүр байрлуулжээ. Энд долоон төрлийн кофе чанаж өгдөг хар хувцастай бармен эсвэл зөөгчийн аль нь ч байхгүй, зөвхөн зунгааралдаж хөөсөрсөн шингэн гаргаж авч болдог хэдэн автомат машинууд л байдаг. Өөр нэг автоматаас савлагааны гялгар уутандаа зөөлөрч нялцайсан хавчуургатай талх авч болно. Энд ирэгсдийн дундаж нас өөр хаа нэгтээ цуглардаг хүмүүсийнхээс бараг хоёр дахин илүү өндөр байдаг. Гэр бүлийн түүх намтар нь өндөр настангууд, үхэл нь ойртсон хүмүүст онцлог шинж төрхөө үлдээх нэг төрлийн хамгаалах хэрэгсэл мэт болжээ.
ГБТ нь 1837 оноос хойшхи Уэлс болон Англи дахь
төрөлт, нас баралт, гэрлэлттэй холбоотой бүх бүртгэлүүд,1841-ээс 1901 оны хооронд хийсэн хүн амын бүх тооллогын баримтын цуглуулгыг агуулсан удам судлаач, гэр бүлийн түүх судлаач нарын хувьд хамгийн чухал газар юм. Бүртгэлүүдийн дунд шунган орж, нас бараад олон жил болсон хүмүүсийн тухай, хүнд сурталтнуудын үлдээсэн ул мөрийг өдрийн турш ухаж төнхөх нь Наижлд үргэлж сайхан санагдаж тэр жаргалтай болдог байв. Гэвч сүүлийн үед тэнд байх нь зөвхөн гомдол цөхрөлийг л авчрах болжээ. Жил хагасын өмнө тэрээр энэ хаалгыг ардаа орхиод дахиж энд хэзээ ч ирэхгүй хэмээн андгайлж, хэн нэгэн жижиг сонирхогчийн удмын модыг эрж хайхад хайран цагаа гарздахгүй гэж шийджээ. Өөрийнх нь сонирхлыг татдаг өнгөрсөн үе, элэнц эмээ өвөөгийн намтар түүхийг сонирхдоггүй тэдгээр хүмүүс зөвхөн гоёмсоглож зурсан удмын модоо гэрийнхээ хананд өлгөхийн тулд хэдэн баримт л хүсдэг. Бүтэн хагас жилийн өмнө тэрээр жинхэнэ судалгааны ажлаа эхэлж амжилтын оройд хүрэх итгэлтэйгээр их сургуулийн өндөрлөгт хөл тавьжээ. Гэтэл одоо тэр энд бусдын төлөө ажиллахаар дахиад сууж байна.
Үдээс хойш гурав хагасын үед, хэдийгээр бүртгэлд судалгаа хийж цагаа зөв зарцуулах хэрэгтэй байсан ч Наижл юу ч хийхгүй суусаар байлаа. Гэхдээ өнгөрсөн өдрүүдэд тэр чамлахааргүй ажилласан билээ. Түүнтэй ойролцоо ширээнд сууж байгаа хөгшин ноёнтон алимаа дэндүү удаан хальсалж арай гэж дуусгахад тэр нь хэдийн зэсэн бор өнгөтэй болчихсоныг ч тэр анзаарч харсангүй. Тэр үйлчлүүлэгчдээ утасдаж Корнелиус Типлэдигийн булшыг олсноо мэдэгдэхэд нөгөөх нь ихэд баярлажээ. ГБТ рүү ирэхээс өмнө тэр Кеюд байдаг Үндэсний Архивын газар өөр нэг үйлчлүүлэгч, хатагтай Карнелд зориулсан судалгаанд хэдэн цагаа зарцуулжээ. Одоо түүний өвөг эцэг, 1840 онд далайд усан онгоцон дээр нас барсан Силас Карнелийн тухай олж мэдсэн үнэнийг үйлчлүүлэгчдээ утсаар мэдэгдэх үедээ хэрхэн инээдээ барьж, тайлбарлахаа бодож суулаа. Хатагтай өвөг эцгээ батарлагаар амь үрэгдсэн гэж бодож байгаа бөгөөд судалгаанд зориулж чамгүй хөлс төлсөн ажээ.
Гол асуудал нь Силас өөрөө баатарлагаар амь үрэгдээгүйд биш байлаа. Наижл хөлөг онгоцнуудын тайлангуудыг шалгаж үзэхэд тэр далайчин үнэхээр далайд амь насаа алдсан ч далай дээрх тулааны үед биш байв. Силас дүүжлүүрийн гогцоонд амиа алджээ. Тэр ямар гэмт хэрэг хийсэн бэ гэж үү? Далайчдын уух сүүг хангах зорилготой хөлөг онгоцон дээр авч явсан ямаануудын нэгтэй Силас хавьтсан байжээ. Ямар ч шүүх хуралгүйгээр гүйцээсэн байх даа гэж Наижл бодлоо. Хамгийн хөгтэй нь Силас ганцаараа цаазлагдаагүй, тэд бас ямааны хоолойг огтолжээ.
Наижл гадаа гарч дахиад жаахан цаг нөхцөөхийн тулд ороодог тамхиа халааснаасаа гаргахаар гараа шургуултал гэнэт гар утас нь хангинаж түүнийг цочоов. Гар утас нь жижгэвтэр тоосгоны хэмжээтэй, хуучны эд бөгөөд үйлдвэрлэгч нь аль эртнээс утсаа сайжруулахыг санал болгож байгаа ч солих шалтгааныг тэр одоогоор олж хараагүй байгаа билээ.
Залгасан дугаарыг мэдэхгүй байснаас утсаа авах эсэхдээ жаахан эргэлзлээ. Дээр нь энэ ГБТ-д хэн нэгэн гар утсаараа яриад суухыг огт таашаадаггүй. Хэрвээ чи үүнийг хийвэл тэр далан хэдэн насныхан чамайг гүйцэд арилгаагүй жимсээрээ бөмбөгдөцгөөх биз. Ганц боломжтой газар бол бие засах газар. Хийх ажил хэрэгтэй байгаа тул Наижл утасны дуудлаганд хариу өгөхөөр шийдлээ.
- Наижл Барнес гэж тэр хэлэв.
- Өдрийн мэнд, ноён Барнес. Одоогоор санаанд нь бууж өгөхгүй байгаа тод аялгатай эмэгтэй хүний дуу байлаа.
- Метрополитаны Цагдаагийн газрын түрүүч Хадер Женкинс байна. Гэнэт ярьсанд өршөөгөөрэй.
Цагдаагийн газар аа? Тэд надаар яах гэсэн юм бол? Өнгөрсөн долоо хоногуудад юу юу хийснээ тэр түргэхэн зуур санахыг оролдсон ч хууль зөрчсөн гэхээр юм санаанд нь орсонгүй. Хоолой нь боогдох шиг болов. Энэ арай үгүй...
- Зүгээр дээ гэж Наижл эцэст нь шивнэх шахам хэлэв.
- Бидний нэг мөрдөж байгаа хэрэгт таныг тус болж чадахсан болов уу гэж асуух гэсэн юм. Наижлын сэтгэл нь тайвширч, сонирхож эхэлсэн боловч энэ арай шоглоом биш байгаа гэж хардлаа.
- Ямар хэрэг юм бэ дээ?
- Хүн амины хэрэг.
Наижл мэл гайхснаа тохирох хариу үг олж чадалгүй
- За гэж хэллээ.
- Сайн байна. Гэхдээ энэ бол утсаар тайлбарлаж чадахаар амархан зүйл биш. Уулзаж ярилцах боломж байна уу? Таны албан тасалгаанд ч юм уу?
Одоо харин тэр мухардалд орчихлоо. Албан тасалгаа гэвэл Шеперт дэх Бушт байдаг өөрийнх нь амьдардаг ямар ч зайгүй өрөө л байлаа.
- Яг одоо би албан тасалгаандаа байхгүй байна, түрүүч ээ.
- Өө, гэж гомдолтой хэлэв.
- Би одоо Гэр бүлийн Бүртгэлийн Төв дээр байна.
- Өө за, хаана байдгийг би мэднэ гэж түрүүч эмэгтэй хэллээ.
Ланкашир, түүний аялга Ланкаширээс гаралтай гэдэг нь баталгаатай гэж Наижл дотроо бодлоо. Ашгүй толгой нь дахин ажиллаж эхэллээ. Цайны газарт ямар ч боломжгүй. Хагас цагийн дараа буюу дөрвөн цаг бол цайны цаг. Тэгэхээр энд нэхмэл ноосон цамц өмсөж, гартаа цайны халуун сав, шарсан төмс, хачиртай талхаа савчуулсан дүүрэн хүн ирж сууцгаана. Өөрийнхөө сандлыг хадгалж үлдвэл их юм.
- Эксмауд Маркетэд нэг кофены газар байдаг юм. Эзнийг нь таньдаг болохоор доод давxрыг нь ганц цаг
ашиглаж чадна гэж бодож байна.
Утасны нөгөө талд хэсэг чимээгүй байснаа түрүүчийн дуу дахин сонсогдоход эргэлзээ нь замхран арилав.
- Хэрвээ та бидэнд амьханаараа тайван сууж чадна гэж амлавал болж байна. Гурав хагаст та очиж чадах уу?
Өөрийнх нь хувьд ямар ч асуудалгүй гэсэнд түрүүч утсаа тавилаа.
Наижл бүх бичиг баримтаа цүнхэндээ чихэж хийгээд, Бени кофены газрынхаа талыг тэдэнд зориулж түр хааж өгнө гэсэн итгэлтэй цайны газраас гарч явав. Кофены газрыг бүрэн хаана гэвэл тэр лав галзуурах биз.

Фостер Хадертай хамт машинаараа Эксмауд Маркет руу явж байлаа. Машин дотор суудлын шинэхэн арьсан бүрээсний үнэр ханхална. Энэ үнэрэнд тэр үнэхээр дуртай бөгөөд түүний хэрэглэсэн бяцxан заль удирдлагаас нь жил бүр шинэ машин олгохоор болгож чадсан байна. Автомашины бүх гадаргууг хооронд нь холбож, завсар зайг нь тэлэгч бодисоор дүүргэж бөглөдгийг сар бүр худалдаж авдаг автомашины сэтгүүлээс тэр уншжээ. Судалгаанаас үзэхэд тэлэгч бодисууд нь яваандаа донтох үйлчилгээ үзүүлдэг хий ялгаруулдаг гэсэн байна. Иймээс Фостер жил бүрийн хамгийн сүүлийн үеийн загвар бүхий автомашины жолооны ард суусан л бол өөрийн болгож байж салдаг болжээ.
Лондонгоор давхиж явахдаа тэд хоорондоо удам судлалын талаар ярилцаж явлаа. Хадер гэр бүлийнхнийхээ талаар, тэд хэрхэн амьдарч байсан хийгээд амьдралын хэцүү хүнд бэрхийг хэрхэн туулж өнгөрүүлсэн талаар илүү сайн мэдэхийг хүсдэгээ хэлэв. Фостер зөвхөн инээмсэглэлээ. Түүний хувьд удам судлал бол жирийн шуудангийн марк цуглуулагч, эсвэл насанд хүрсэн нэг эр хүн дээвэр дороо жижигхэн галт тэрэг, бяцxан дов толгод, хонь хурга мэтээр тоглож зугаацдагтай адилхан зүйл байв. Эндээс ганцxан мэдэж болох зүйл бол өвгийн өвгийн өвгийн өвөө аав чинь үр тогтоох чадвартай байсан гэдэг л байлаа.
Эксмауд Маркетийн хавьцаа ирээд Фостер зогсоолын тоолуур олж харангуутаа дэргэд нь машинаа тавихаар жолоогоо гарынхаа алгаар нааш цааш нь хурдан хурдан эргүүллээ. Хадер өөр рүү нь бага зэрэг дургүйцсэн харцаар харахыг мэдрэв. Гэтэл тэр өөрөө гараа тэгш өнцөг гарган нугалж жолоогоо атгаад, арван долоотой охин анх удаа ааваараа жолооны хичээл заалгаж байгаа аятай муу барьдгийг Фостер сайн мэднэ.
Тэд Бенигийн кафег бараг тэр дороо оллоо. Энэ нь модоор доторлосон, өдрийн хоолны үед үргэлж хүн ихтэй байдаг жирийн нэг кофены газар байв. Одоо харин бараг хүнгүй байлаа.
- Надад кафеингүй кофе ахиухан сүүтэй өгч болох уу? гэж Хадер асуулаа.
- Бурхан минь, гэж Фостер бувтнасанд Хадер түүнийг харин сонссонгүй, магадгүй сонсоогүй царайлсан ч байж болох юм. Үсэрхэг булцгар гартай, хөгжилтэй байрын махлаг тарган эр толгой дохилоо.
- Ноёнтон та юу захиалах вэ?
- Хар кофе, халуун тусмаа сайн.
- Бид Наижл Барнестай уулзахаар ирлээ гэж Хадер хэллээ.
- Доор байгаа. Тамхичид дандаа доод давхарт суудаг юм гэж нөгөө эр хэлээд буланд байгаа нарийхан шат руу заав. Тэр тэднийг хөлнөөс нь толгой хүртэл харж, үйл хөдлөл, өмссөн хувцасыг нь шинжсэнээ нүдээ жартайлгалаа.
- Та нар арай цагдаагийнхан биш биз дээ, айн?
- Чөтгөр чамайг… гэж Фостер амандаа бувтнав.

Наижл хүлээж суух зуураа ер нь зөв газар сонгож авсан болов уу? гэж өөрөөсөө асуулаа.Түрүүч Женкинстэй утсаар ярьж байхдаа Бенигийн энэ кофены газраас өөр уулзах боломжтой газар санаанд нь ороогүй билээ. Энэ өрөөнд зөвхөн хэдхэн тооны тамхи татдаг хүмүүс орж ирдэг болхоор бусад үйлчлүүлэгчдэд харагддаггүй сайн тал бий. ГБТ рүү явах замдаа тэрээр өглөө бүр энд ирж тамхиа татангаа өглөөний сонин гарчиглаж суудаг билээ. Нэвт шингэсэн тамхины муухай үнэр ханхалсан, цонхгүй энэ өрөө эмэгтэй мөрдөгчтэй ярилцаж суухад тохиромжтой газар мөн эсэхэд эргэлзэж, гэнэтхэн их л бохир заваан газар шиг санагдав. Тэгснээ тэр эмэгтэй үүнээс дор газар зөндөө байсан байлгүй дээ гэж эцэст нь өөрийгөө тайвшрууллаа. Түрүүчийг хүлээж байхдаа санаа нь зовсон Наижл аягатай кофегоо гартаа бариастай сандал дээрээ өндөлзөнө. Тэр гаднаасаа ямар харагддаг бол гэж бодоод дотроо дүрслэн бодохыг оролдов. Хоолойны өнгө нь залуу хүнийх байсан, магадгүй гуч дөхөж байгаа байх. Харин олон жилийн турш элдвийн аюултай гэмт хэрэг мөрддөг, хатуу ширүүн эрчүүдийн дунд байсаар ширүүн дориун, хатуу сэтгэлтэй нэгэн болж, эмэгтэй хүний шинж чанар, уян зөөлөн сэтгэлээ алдсан байлгүй гэж бодлоо.
Шатаар хоёр хүн уруудан бууж ирлээ. Тэднийг гаднаас нь хараад цагдаагийнхан гэдгийг нь мэдэж болохоор ажээ. Эмэгтэй нь хар пиджак өмдтэй хослуулан өмсөж, буржгар хар үсээ ардаа боосон, нэвт харсан хүйтэвтэр харцтайг хараад дотор нь зарсxийв. Эмэгтэй өрөөн дэх бохир агаарыг мэдрэнгүүтээ хамраа хальт чимхлээ. Тэгээд Наижлыг энд ганцаархнаа байгааг хараад уулзахаар товлосон хүн нь мөн гэдэгт эргэлзээгүй бололтой эелдэг зөөлөн инээмсэглэж, царай нь гэрэлтлээ. Инээмсэглэл нь хуурамч биш байв. Наижл хариу инээмсэглэснээ, тэр сайхан сэтгэлтэй хатагтай бололтой гэж бодлоо. Түүний дэргэд уух юмаа гартаа хайнгадуу барьсан, байгаа газар нь сэтгэлд нь таараагүй бололтой, том бадриун биетэй ноёнтон харин Хачин Хүн байж магадгүй. Түрүүч түүнийг ахлах мөрдөгч Грант Фостер гэж танилцуулахад кофегоо ширээн дээр тавиад аварга том бахим савраараа Наижлын хөлстэй, бага зэрэг чичирхийлсэн гарыг барьж хүчтэй дугтарлаа. Мөрдөгч өндөр биетэй, духнаасаа орой нь халзарч яваа богинохон засуулсан үстэй харагдана. Эмэгтэй хамтрагчаасаа ялгаатай нь тэр олон зодоон нүдээний хэрэгт оролцсон байж магадгүй, тэвчээр муутай ч албаны төрхтэй нэгэн байв.
Наижл эргэж суугаад нөгөө хоёрыг эсрэг талдаа суулгалаа.
- Энд жаахан бүгчим юм гэж түрүүч хэлээд дахин хамраа чимхэв.
- Тийм ээ, тамхи татдаг өрөө байгаа юм гээд Наижл толгой дохисноо
- Бени над мэтийн азгүй тэнүүлчдэд зориулж, энд бага зэрэг тухтай байлгах гээд...
Гэнэт өөрөө урвасан мэт санагдаж, энэ газрыг сонгосондоо санаа нь зовчихов. Бени хавчуургатай талх, зууш зардаг болохоор энд уул нь тамхины өрөө байх ёсгүй aжээ.
- Санаа бүү зов. гэж Хадер түүнийг тайвшруулснаа
- Нууцаар хийсэн тамхи татдаг оромжнууд бидний анхаарлыг татах зүйл биш гээд эргэн тойрноо нэг гүйлгэж хараад цүнхээ мөрнөөсөө авч хөлнийхөө дэргэд тавилаа.
- Энд нэг өөрийн гэсэн нэг сэтгэл татам таатай орчин байна. Би тэр өрөвдөх сэтгэлгүй сүлжээний газруудаас иймэрхүү газрыг илүүд үздэг.
- Аль арван долдугаар зуунаас эхлээд энэ газар кофены газар байсан, би энд хэдэн арван жил ирж байна гэж Наижл хэллээ.
- Нээрэн үү?
- Тийм ээ, кофе нь сайхан биш ч ямартай ч амтагддаг юм. Энд тийм тав тухтай биш ч, надад нэр ус нь мэдэгдэхгүй сүлжээний газруудаас илүү биеэ даасан, өөртөө бага зэргийн түүх агуулсан ийм газар таалагддаг. Хадер түүн рүү дахиад инээмсэглэснээ
- Санал нэг байна гэлээ.
- Тэгэхээр та удам судлаач байх нь ээ? гэсээр Фостер яарсан байртай тэдний ярианы хоорондуур тэвчилгүй орлоо.
- Гэр бүлийн түүхийг илүү сонирхдог.
- Эдний хооронд ялгаа бий гэж үү?
- За даа, бага зэрэг. Гэхдээ та үүнийг буруу хэлэх юм бол хичнээн хүн доромжлогдсон мэт болохыг та мэдэхгүй байсан нь дээр дээ.
- Мөнгө сайн олдог биз? Наижл, үгүй ээ, гэж дотроо бодоод мөрөө хавчснаа
- Ямартаа ч амьдрахад хүрэлцэнэ ээ, гэлээ.
- Яагаад ийм юм хийдэг болсон юм бэ?
- Бараг тохиолдлоор гэх үү дээ. Би зуныхаа амралт болгоноор их сургууль дээр түүхийн хичээл, лекцэнд сууж энэ мэргэжлээр төгссөн. Тэгэxэд гэр бүлийн удмын мод, бичээсээр дагнасан нэг хүнд судалгааны ажил хийж өгсөн юм. Үүнийг би нэг хэсэг үндсэн ажилтантай адилхан бүтэн цагаар хийдэг байлаа. Гэтэл нэг удаа Дундад зууны эхэн үе дэх санхүүгийн нөхцөл байдлын тухай бага хурлын үеэр нөгөө хүн маань гэнэт зүрхний шигдээсээр өөд болчихсон юм. Тэр үеэс хойш би түүний албан газрыг авч ажиллуулж байна.
Уул нь өнгөрсөн жил энэ ажлаа зогсоох гэж байсан шүү дээ, гэж тэр бодлоо. Гэвч энэ нь мафи шиг байсан бөгөөд эргээд энэ ажилтайгаа хутгалдчихсан ажээ.
- Тэгвэл элэнц хуланцаа олуулахын тулд мөнгө зарцуулдаг хүмүүс хангалттай олон байдаг уу?
- Аан, тэгэлгүй яахав. Удам судлал олон нийтэд хүрсэн, маш өргөн хүрээтэй үйл ажиллагаа явуулдаг. Интернет дээр олон нийтэд хүртээмжтэй, хайлт олонтойгоороо гуравдугаарт ордог. Порно болон санхүүгийн мэдээллийн дараа гэсэн үг.
Фостер гайхсан харагдана.
- Их л ухаж төнхдөг гэх юм уу даа гэснээ цагдаагийн энэ
ажилтнууд тэр ичгүүргүй заваан зүйлд хэрхэн ханддагийг мэдэхгүй учир царай нь улайчихав.
Женкинс инээд алдсанд, харин Фостер бага зэрэг жуумалзав.
Наижл тамхи татмаар санагдаад байж суухад хэцүү байсан тул ширээн дээрээс ороодог цаасаа авлаа.
- Тамхи татвал татгалзахгүй...
Хадер хальт толгой дохисонд ер нь дургүй байгаа юм байна гэж ойлгоод тэрэнд нь жаахан гомдчихов. Одоо юмаа буцаагаад хураачихвал их л өрөвдөлтэй байдалд орох тул тамхи руу нь харж байгаа Фостер луу хяламхийн харлаа. Тэр нэг их эсэргүүцээгүй бололтой байсанд Наижл нэг цаас сугалж аваад
- Та нар өөрсдийнхөө удмын модыг судалж байсан уу? гэж асуунгаа тамхинаасаа хэсэгхэнийг тасдан авч ороож эхэллээ.
Фостер толгой сэгсэрсэнд
- Миний ээж гэж Хадер хэлээд
- Тэр өөрөө үүнийг хийлгэх гэж таныг хөлсөлж байсан гэв.
Наижл харцаа ороож байсан тамхинаасаа огцом холдуулав.
- Үнэн үү? Хэзээ?
- Хоёр гурван жилийн өмнө. Тэгээд л би таны утасны дугаарыг олсон юм.
Хачирхалтай нь, яагаад тэр өөрийг нь танихгүй байж өөр хэн нэгэн рүү биш, харин өөр лүү нь утасдсан юм бол гэж тэр өөрөөсөө асууж байсан билээ.
- Женкинс, гэж өөрөө өөртөө хэллээ. Санаанд нь юу ч орж ирсэнгүй. Үнэхээр тийм юм болсон юм шиг байх ёстой юу гэж бодсноо, гэнэт тэр энэ түрүүч эмэгтэй их ухаантай юм чинь худлаа дүр үзүүлж байгааг нь шууд ойлгоно гэдгийг саналаа.
- Зүгээр дээ. Би таныг манай удмын модыг санана гэж
бодоогүй гэж Хадер түүнд туслах санаатай хэлээд
- Гэхдээ би таныг өөрийнхөө удмын модыг бүр мянган жилийнхээр гаргаж чадсан гэдэгт мөрийцсөн ч бэлэн байна, тийм үү, үгүй юү? гэж асуув. Наижл толгойгоо сэгсэрлээ.
- Би төрсөн эцгээ ч олж чадаагүй.
- Таны аав уу? гэж Хадер гайхсан харцтай хэллээ.
- Будлиантай хэрэг байгаа юм.
- Тэгвэл эхийн тал чинь? Тэр бас л толгойгоо сэгсрэв.
- Би хэдийн хэлсэн биз дээ, энэ их будлиантай гэж. Бусдад өргүүлэх үед...
- Аан. Хадерийн царай жаахан болгоомжилсон төрхтэй харагдана.
- Түүхийг эргэж сөхөхөд чи бүхий л саад тотгор, бэрхшээлийг туулах болдог гэж Наижл тайлбарлаад
- Энэ ажлыг сонгох болсон шалтгаануудын нэг нь энэ байсан юм гэв. Түүнийг өнгөрсөн үеийн тухай ярьж байгааг Фостер анзаарах ч үгүй байгааг Хадер харлаа.
- Тэдгээр бэрхшээлүүдийг даван туулахад нь хүмүүст тусалж, таньж мэддэггүй байсан элэнц эмээ өвөө, хамаатан садангуудыг нь олж өгөх үедээ би зорилгодоо жаахан ч гэсэн хүрлээ гэж боддог. Хадер түүн рүү инээмсэглэснээ
- Би сайн ойлгож байна гэлээ.
- Би бас овгийн нэрсийг сонирхож, хаанаас гаралтай, ямар утгатай болохыг нь судалдаг.
- Нээрэн үү? Тэгвэл Женкинс ямар утгатай юм бол?
- "Жон" гэдгийн эмэгтэй хүйс нь, эсвэл хүүхэд. Магадгүй "Жонес". "Кин" бол хуучны Норвег хэлнээс Флаамсаар дамжиж орж ирсэн үг, гэхдээ Женкинс ямар нэгэн газар усны нэртэй холбоотой биш. Ер нь их түгээмэл нэр, 1939 онд энэ нэр Америкт түгээмэл нэрний жагсаалтын дөчин хоёрт орж байсан.
- Тэгвэл түүнийх? гэж тэр асуугаад Фостер луу заав.
Наижл царайгаа үрчийлгэв.
- Шууд утгаар гарал үүслийг нь тайлбарлахад хэцүү. Овгийн нэрсийг судлах нь тийм ч нарийн тодорхой болоогүй байна, бага багаар урагшлах хэрэгтэй.
- За за, гэж Фостер хэлээд урагш тонгойлоо.
- Бидний энд байгаа шалтгаан бол...
- Өө үгүй, болиоч дээ гэж Хадер Наижлд туслахаар шийдээд
- Фостер гэж ямар утгатай юм бэ? гэлээ.
- Энд хэд хэдэн тайлбар байж болно. Forest (ой мод), woud (мод), модтой ажилладаг хүн. Эсвэл модны ойролцоо амьдардаг хүн, үгүй бол тэнд ажилладаг хүн. Эелдэг, найрсаг байх үүднээс Наижл бас нэг тайлбарын талаар хэлсэнгүй. Фостер гэдэг нь асрахын хүүхэд гэдэг утгатай бөгөөд магадгүй Фостерын өвөг эцэг нь асрахын хүүхэд эсвэл хүүхэд асардаг эцэг эх байсан байж болно.
- Сэтгэл хөдөлмөөр юм гэж Фостер хайнгадуу хэлээд
- Одоо гол асуудалдаа орцгоох уу? гэв. Тэгээд хамтрагч руугаа харвал нөгөөх нь гараа дэлгэж дураараа бол, энэ чиний хэрэг гэсэн байртай харагдлаа.
- Бид өнөө өглөө нэг эрэгтэй хүний цогцос олсон. Тэр алагдсан. Хэрэг болсон газар дээр бид алуурчны зориуд үлдээсэн баримтын дугаар олсон. Бид үүнийг төрсний-, гэрлэлтийн- эсвэл нас баралтын баримт, бүртгэлийн дугаар гэж бодож байгаа юм. Таныг бидэнд тусалж чадах байх гэж найдаж байна. Наижл ороосон тамхиа асааж гүнзгий соров.
- Тэр баримтыг би үзэж болох уу?
Фостер толгойгоо алгуурхан сэгсрээд
- Үгүй, гэхдээ би танд хэлж өгч чадна. 1А137.
- Жижиг үсэг үү эсвэл том уу?
- Том үсэг.
- Энэ уул нь жижиг а байх ёстой. Гэхдээ энэ 1852-1946 оны хооронд бичигдсэн Төв болон Баруун Лондонд харьяалагдах төрсний гэрчилгээ-, гэрлэсний-, эсвэл нас баралтын баримтын дугаар байж болно.
- Яагаад заавал тусгай дүүргүүд гэж? Тэгээд тэр онууд хаанаас гараад ирэв?
- Бүх дүүргүүд өөрийн гэсэн бүртгэлийн тэмдэглэгээтэй байсан. Миний саяны хэлсэн тэр үед Хампстед, Вэстминстер, Мэрилбоун, Челси, Фулам, Кенсингтон дүүргүүд ийм тэмдэглэгээтэй болсон юм.
- Цогцос Кенсингтонд олдсон гэж Хадер хэлээд Фостер луу харав.
- Энүүнтэй ямар нэгэн холбоо байна гэж та бодож байна уу?
Фостер эрүүгээ бодлогошронгуй иллээ.
- Минийхээр бид үүнийг зүгээр орхиж болохгүй. Ингэхэд чи энэ төрсний гэрчилгээ - гэрлэсний- эсвэл нас баралтын баримттай холбоотой эсэхийг харж өгч чадах юм биш биз?
- Энэ бүгд боломжтой гэж Наижл хариуллаа.
- Тэгвэл чи энэ дугаараар баримтыг эрж хайж чадах нь ээ?
- Тэгэлгүй яахав, ямар ч асуудалгүй. Гэхдээ бид мянга мянгаар нь л олно шүү дээ. Энэ бол зөвхөн бүртгэгдсэн дүүрэг, хуудасны дугаар байна. Хэрвээ надад тодорхой он, нэр байвал баримтыг олоход арай хялбар болно. ГБТөвд одооноос эхлээд буцаад бүр 1837 он хүртэлх бүх бүртгэлүүд байдаг.
Хоёр мөрдөгч бүр цөхөрч гэдэргээ суудлынхаа түшлэгийг наллаа. Хадер кофегоо ууна. Фостер Найжлыг харж сууснаа дахин урагшаа тонгойж
- Бид хохирогчийн гар утсыг олсон. Сүүлчийн хадгалагдсан дугаар утасны дугаар байгаагүй, түүнийг үхсний дараа оруулсан байсан. Бид эхлээд цогцсыг зөөвөрлөж байх үед энэ тоонууд санамсаргүй дарагдсан гэж бодсон. Гэхдээ товчлууруудыг зориуд дарсан байж магадгүй.
- Ямар тоонууд байсан юм бэ?
- 1879.
- 1879, гэж Наижл давтан хэлээд бодлоо.
- Танд энэ хангалттай юу? гэж Фостер асуув.
Наижл инээмсэглэснээ
-Тэгэлгүй яахав. Гэхдээ нэг их хурдан олохгүй байх. 1879 онд Төв болон Баруун Лондонд өчнөөн хүн төрж, хуримлаж, үхсэн.
- Хэр удах бол?
- Нэг өдөр. Гэхдээ бүх баримтуудыг эхэлж асууна, хувилна, тэгээд илгээх хэрэгтэй.
- Бид зүгээр иргэний бүртгэлийн орон нутгийн салбар контор луу очиж болохгүй юм уу?
- Энэ баримтын дугаар бол Ерөнхий Бүртгэлийн Газрын бүртгэлийн дугаар буюу төвийн бүртгэл, орон нутгийн салбарынх биш. Тэнд бид юу ч хийж чадахгүй. Хэрэв энэ үнэхээр төрсний гэрчилгээ - гэрлэсний- эсвэл нас баралтын баримттай холбоотой бол төвийн бүртгэлийнх байх ёстой.
- Тэр чинь хаана байдаг юм бэ?
- Өмнөд Порт дахь Ерөнхий Бүртгэлийн Газар.
- Өмнөд Порт?, ямар чөтгөрөө хийж тэр тэнд байдаг байна аа?
- Xөөе, Лондон бол энэ орчлон хорвоогийн төв биш шүү гэж Хадер хэллээ.
- Хэрвээ чи Лондонгийн цагдаагийн газрын төлөө ажилладаг бол тийм л байх болно.
Хэсэгтээ дуугаа хураацгааж, Фостер бодол боллоо. Наижл хуруугаараа ширээ бөмбөрдөж байгаа мөрдөгчийг гярхай ажиглана. Фостер
- Хадер, төв газар руу утасд. Тэднийг Мерсисайдын цагдаагийн газраас хэдэн ажилтан гаргаж, төвийн бүртгэлийн газар руу явуулаач гэж асуух хэрэгтэй байна гэж хэл гэснээ Наижлд хандан
- Тэд юу хийх ёстой вэ? гэж асуулаа.
- Ажилтнуудад бүх баримтуудыг цуглуулж, танд хэрэгтэй баримтыг олох хүртэл эрж хайх даалгавар өгнө, тэгээд мэдээллүүдийг тан руу аль болох хурдан дамжуулж өг гэж хэл.
- Чи сонсов уу, Хадер? Хадер дээшээ гарч утсаар ярихаар явлаа. Эрчүүд түүний араас харсаар хоцров.
- Та одоо ажил ихтэй байна уу? гэж Фостер асуув.
- Гайгүй ээ.
- Таныг ажилчидтай тань хамт энэ баримтыг эрж олоход оролцуулж болох уу? Наижлын нүүр нь чавга шиг улайгаад ирэв.
- Ажилчдын хувьд жаахан асуудал байна.
- Юу болсон юм бэ?
- Надад ер нь ажилчид байхгүй. Яг одоохондоо. Би...
Фостер гараа өргөж түүнийг дуугүй болголоо
- Санаа зоволтгүй, ноён Барнес. Надаас та тусламж авна, аль болох хурдан. Хэдэн цагт бид бүртгэлийн газарт очсон байх вэ?
- Есөн цагт.
- Хаалгыг онгойлгох тэр мөчид тэд тэнд байх болно.
Аль эрт мартагдсан нэг юм Наижлын дотор сэргэж ирэхийг тэр мэдэрлээ. СЭТГЭЛ ХӨӨРӨЛ. Хэдэн сараас хойш тэр анх удаагаа ажлаа хурдан эхлэх юмсан гэхээс байж ядав.









6


Фостерыг Актоны тайван нам гүм гудамжин дахь цувраа байшингуудын нэгд байдаг гэртээ ирэхэд цаг хэдийн оройн арав өнгөрчихсөн байв. Уушны газар руу явахад дэндүү оройтжээ. Машинаа байрлуулаад мотороо унтрааж, хөгжим сонсохоор түлхүүрээ гүйцэд хариулсангүй. Чүдэнзний хайрцгаас томгүй МП-3 тоглуулагчид тоглож байгаа бага зэрэг метаал хөгжмийн хэмнэлтэй энэ дууг тэр мэдэхгүй ажээ. Тоглуулагчид мянгаас илүү дуу байгаа ч тэр хэдхэнийг мэднэ. Хэдэн сарын өмнө конторт нь ажилладаг залуучуудын нэг энэ дуунуудыг татаж өгчээ. Одоо үед өөртөө пянз цуглуулах шаардлагагүй, найз нарынхаа нэгнээс бүгдийг зүгээр авчихна, эсвэл интернетэд тавигдсан дуунуудаас дуртайгаа сонгож болно. Арван хэдтэй байхдаа цуглуулж байсан хуванцаруудтай уутнууд хаана үлдсэнийг тэр одоо санахаа байжээ. Анхны сингл нь Р. Дийн. Тэйлорийн "Индиана Намайг Хүсээч" байсан. Магадгүй энэ дууны гол баатар тэсвэр тэвчээргүй, аавыгаа дандаа бухимдуулж уурлуулж байдаг нь тэр үед энэ пянзыг худалдаж авах шалтгаан болсон байх. Одоо тэр сингл хаана хэвтэж байгааг бурхан л мэднэ, харин энэ дууг тоглуулагчдаа хэдийн татаад суулгачихсан.
Машин дотор сайхан дулаахан, харанхуйд салоны гэрэл гэрэлтэнэ. Тайван амгалан байсан тул тэр суудлаа арагш буулгаж, хэдэн цаг унтмаар санагдав. Гэвч нөгөө ая тоглож дуусахад тоглогчийн дууг намсгаад гар утсаа авч Хан руу залгаж, маргааш өглөө ГБТ дээр Хадерыг хүлээх хэрэгтэй гэж хэллээ. Нөгөөх нь ажил урагштай байгаад баярласан шинжгүй байсан ч түүнд сонин санагдсангүй.
Тэр машинаасаа бууж, чулуу дэвсэж хийсэн нарийхан замаар хаалга руу очиж гэртээ ороод гэрэл асаав. Гэрийн үйлчлэгч польш эмэгтэй Ага өглөө ирж цэвэрлэгээ хийгээд явсныг мэдээд дотор нь онгойлоо. Шуудангаа шалгаж үзвэл онц сонирхолтой юм байсангүй тул овоолж тавьсан бусадтай нь нийлүүлж орхив. Дараа нь гадуур хувцсаа өлгөж, хүрэм зангиагаа тайлаад гал тогоо руугаа шууд алхлаа. Өрөөний голд тавьсан зандан ширээн дээр байсан хагас шил улаан дарсаа авч том шилэн аяганд хундгалав. 62 оны Чивал Бланк өчигдөр орой сайхан амтагдаж байсан юм чинь одоо уухад болохгүй нь юу байхав. Амт нь хэдийгээр суларсан ч өнгөрсөн өдрүүдэд завгүй ажиллаж ядарсан тархи толгой, биеэ амрааж унтахад хэдэн хундага дарс хэрэгтэй байлаа.
Дарс, энэ бүх дарс өөрийнх нь биш. Эцэг нь цагдаагийн газраас тэтгэвэрт гарахдаа өөрийн дуртай, сайн ургацтай жилийн хамгийн сайн дарснууд, ялангуяа bordeaux цуглуулах сонирхлоо гүйцээхээр шийджээ. Тэр дарс бүрийг бахархалтай гэгч нь өрж, том дэвтэрт тэмдэглэнэ. Заримдаа зочиддоо зориулж зоориноосоо дарс авчирч тоосыг нь арчаад, хундгалах үедээ дарсныхаа онцлог шинжүүд, ургацын жил, усан үзэмний талбай зэргийг тоочиж гарна.
Хооллох болгондоо хэдэн хундагыг тамшаалан ууж, хааяа оройн турш энэ яриагаа үргэлжлүүлнэ. Өвчнөөс нь ангижруулахын тулд бэлдмэл өгөхийн өмнө эцэг нь түүнд
- Зооринд санаа тавьж байгаарай, хүү минь гэж сүүлчийн удаа захиасаа үлдээжээ. Фостер
- Уучлаарай эцэг минь гэж амандаа бувтнаад дарснаасаа нэг том балгалаа. Аль нэг өдрийн өмнө онгойлгосноос исгэлэн болсон дарсанд чичрүүдэс хүрэв.
Фостер гал тогооноос гарч зочны өрөө рүү орлоо. Энд орж ирэхэд заримдаа ээжийнх нь хаа сайгүй тавьчихдаг жижигхэн саванд байсан лавандрын сулхан үнэр үнэртэнэ. Эцгийгээ нас барснаас хойш хэдэн долоо хоногийн дараа арван нэгдүгээр сарын шиврээ бороотой нэг өдөр энд нүүж ирэхдээ тэр бүх савнуудыг гаргаж хаясан ч үнэр нь одоо хүртэл хадгалагдан үлджээ. Ханан дээр үзэмж муутай хээ угалз, өлгөөстэй байсан уран зураг, гэрэл зургийн цагаан саарал оромнууд харагдах бөгөөд хэдэн шүүгээнд хоосон лааны сууринууд, хуучин ном сэтгүүлээс өөр юм байсангүй. Энэ өрөөнд хуримын өдрөө авахуулсан ганц зургаа өлгөжээ. Зурган дээр өөрөөс нь гадна хуримын гэрч, бас хамгийн сайн найз Чарли байлаа. Тэд ёстой үй зайгүй найз нар байж билээ.
Тэр өрөөгөө тойруулан харав. Хэдийгээр энд нүүж ирээд долоон жил болж байгаа ч түүнд бусдын гэрт байгаа юм шиг санагдсан хэвээрээ.
Хэсэгхэн зуур өнөөдөр гарсан хүн амины хэрэг, цогцосны талаар, бас Барнесын тухай бодлоо. Барнес түүнээс гэр бүлийн түүхээ мэддэг эсэхийг асууж билээ. Энэ талаар өөрөө юу ч мэдэхгүй болохоор үнэнээ хэлсэн. Энэ тийм чухал юм гэж үү? Гэхдээ тэр асуулт эцгийгээ, түүний сүүлчийн өдрүүдийг, гэр бүлийн түүхэнд үлдээсэн түүний үйл хэргийг эргэн санахад хүргэв.
Тэр өрөөний эсрэг талд байгаа бичгийн ширээ рүү очлоо. Эцэг нь энэ ширээн дээр нүдний шилээ хамран дээрээ тохоод, үнсний саван дээрх асаалттай тамхиа мартчихсан, бичиг цаасаа гөлрөн суудаг байжээ. Фостер энэ хэдэн жилийн туршид анх удаагаа ширээний хавтсыг буулгаж үзвэл өнгөрсөн цаг үедээ эргээд ирэх шиг болов. Үзэг харандаа хийсэн аяга, хагасыг нь тастаж авсан блок дэвтэр, сэлэмний хэлбэртэй захиа онгойлгогч, эцгийнх нь ажилласан жилийг, 1954-1988, дээр нь бичсэн Метрополитан цагдаагийн газрын цаасны хавчаар, бас Камбер Сандад эхтэйгээ хамт авахуулсан богино өмдтэй өөрийнх нь зураг байлаа. Фостер хэсэг харж зогссоноо ширээний хавтсыг буцаан хааж, өнгөрсөн үеийг ардаа орхилоо.
Тэр буйдандаа шигдэн сууж, зурагтаа асаагаад дуугий нь намсгав. Их ядарсан ч толгойд эргэлдэх өнөөдрийн хүн амины хэргийн тухай элдвийн бодлоо хөөн
зайлуулахаас нааш унтаж чадахгүйгээ мэдэж байлаа.
Алуурчин ямар нэг зүйл; ул мөр, зэвсэг гээд бариад авчих олигтой сэжүүр үлдээсэнгүй, нэг ч гэрч олдсонгүй. Тэдэнд зөвхөн цээжин дээр сийлсэн учир нь үл мэдэгдэх үсэг тоонууд, гар утсанд үлдээсэн дугаар байгаа, мөн тастаж авсан хоёр гар алга болсон. Ингээд гүйцлээ. Тэд бүх хүчээ дайчилж байгаа ч одоо болтол дороо эргэлдсээр байна. Фостер хэргийн мөрдлөгт тус болох ямар нэгэн юм дариухан олох хэрэгтэй байлаа. Товч дарж хонгилын үзүүрт гэрэл асаах хэн нэгэн.
Фостер хундагатай дарсаа ууж дуусгаад гал тогоо руугаа орж эцгийнх нь бахархлуудын нэг болдог байсан 1980 оны Петрус дарсыг задлав. Дараа нь гал тогооны ширээн дээр байсан зөөврийн саарал компютерээ асааж дарснаасаа балгангаа тархиа амраахаар хардаг авто машины тухай вэб хуудсуудыг алгасч, э-майл шуудангаа шалгаж үзвэл бэлэг эрхтэн томруулах санал тавьсан сурталчилгаанаас өөр юм байсангүй. Дахиад хэргийн тухай бодол толгойд эргэлдэж эхэллээ. Хохирогчыг хороох байсан юм бол яагаад амьд байхад гарыг таслав? Аль болох их өвтгөж, тарчилган зовоохоор түүнийг тэгж их үзэн ядаж байсан гэж үү?
Гэнэт гар утас нь дуугарлаа. Тэр утсаа авав.
- Мөрдөгч гэж Дринквотер хэллээ.
- За, Энди.
- Ноттинг Хиллийн цагдаагийн газар оршуулгын газар байдаг нөгөө гуйлгачин эмэгтэйг олж авчирсан гэнэ. Шийна Каррол, Сидэр эмэгтэй. Тэр оршуулгын газар руугаа явж байжээ.
- Тэр ямархуу байна?
- Шал согтуу байна гэнэ. Би тийшээ очиж түүнтэй ярилцаж болох юм. Бүтэлгүй болвол маргааш дахиад оролдоод үзье.
Энэ асуудлыг Эндид даалгачихвал жаахан амарч болох байлаа. Магадгүй тэр арван минутын хойно залгасан бол хэдийн унтчихсан байх байсан биз. Гэвч одоогоор сэрүүн, тэгээд ч хувцсаа тайлаагүй байв.
- Чамтай хагас цагийн дараа Ноттонг Хиллд уулзъя гэж тэр хэллээ.
Фостер цагдаагийн газрын байцаалтын өрөөнд оронгуут Сидэр эмэгтэйгээс гарч байгаа уусан дарс, хир буртаг, шивтэрийн холилдсон хурц үнэрт эгээтэй л ухаан алдаад уначихсангүй. Эмэгтэй ширээний дэргэд сандал дээр биеэ хураагаад нугдайн сууж байлаа. Үрчийж хорчийсон улаан царайгаар насыг нь тодорхойлоход хэцүү, дөчин таваас жаран тавын хооронд гэж таамаглахаар харагдана. Хар бараан бололтой үс нь хиртэж ширэлдсэн, амандаа хэдхэн шүдтэй ажээ. Тэр харцаа дээшлүүлж Фостерыг гахайн нүдээрээ чадах чинээгээрээ сүрдүүлэх маягтай хараад
- Надаас юу хүссэн юм бэ, шаар минь? гэж архирав. Санасныг бодвол яриа нь ойлгогдохоор байлаа. Хэдийгээр тэр өдөрт доод тал нь хоёроос доошгүй шил хямдхан сидэр уудаг архаг архичин ч сэтгэл мэдрэлийн өвчтэй болчихоогүйд нь харин Фостер гайхав.
- Ямар чөтгөрөө хийж намайг энд хориод байгаа юм бэ? гэж түүнийг хариулахаас өмнө хяхтнасан хоолойгоор тэр эмэгтэй дахин асуулаа.
- Та бидэнд тусалж магадгүй юм, Шийна. Тэгвэл бид их баярлана гэж Фостер хэлээд суулаа.
- Тэр чөтгөрийн юм чинь тэгвэл нэг янжуурны үнэтэй дээ гэж эмэгтэй хэлэв.
- Энэ харин боломжийн юм байна гээд Фостер Дринквотер луу хэдэн янжуур авчруулахаар дохилоо.
- За тэгээд танд юугаар туслах болж байна, мөрдөгч өө, гэхдээ сүүлчийн үгээ бараг залгичихав.
- Унтдаг газарт чинь орохыг хориглосон байгааг та анзаарсан байх. Учир нь өнөөдөр бид тэнд, таны унтдаг газар дээр нэг эрэгтэй хүний цогцос олсон. Тэр алагдсан байсан.
- Үүнтэй чинь би ямар ч холбоогүй гэж эмэгтэй шууд хэллээ.
- Би тэгж хэлсэн гэж үү, Шийна? Тэнд чамаас гадна өөр хүн бас унтдаг юм биш биз? Эмэгтэй толгойгоо хүчтэй сэгсэрч
- Тэгэх юм бол муусайн новшнууд тархиа хага цохиулах байсан. Тэр чинь миний байр. Харин хааяа хэсэг залуус ирж, шөнө дунд болтол өвс татдаг. Тэр тамын чөтгөрүүд надад хэзээ ч юм өгч байгаагүй гэлээ. Тэгээд ёзоор нь харласан хэдхэн шар шүдээ ил гарган тамаас гарч ирсэн хүнээс л гарах байх гэмээр хяхтнаж хүчилсэн хоолойгоор инээтэл тэр нь бүгшүүлсэн ханиадаар солигдлоо. Дараа нь цэрээ алган дээрээ нулимчихаад амаа арчив. Дринквотер хэдэн ширхэг, John Players, янжуур барьчихсан орж иртэл гараас нь булаах шахам аваад нэгийг тэр даруй асааж усан доор шумбагч гүн амьсгаа авч байгаа мэт хүчтэй сорлоо. Фостер яриагаа үргэлжлүүлэв.
- Тэгэхээр тэр залуус цогцсыг олжээ. Гол асуулт бол чи хаана байсан бэ гэдэгт байна, Шийна. Чамайг тэнд шөнө болгон унтдаг гэж сонссон. Гэтэл яагаад мягмар гаригийн шөнө, бас урд шөнө тэнд байгаагүй юм бэ? Асуулт тавих хооронд тэр хэдийн янжуураа талд нь ортол татчихсан байв. Шийна тамхины утааг дээш нь үлээж гаргаснаа
- Намайг тэнд байж болохгүй гэж хэлсэн учраас гэлээ.
Фостер түүн рүү бөхийж ойртов.
- Хэн тэгсэн юм бэ?
- Нэг эрэгтэй хүн.
- Ямар эрэгтэй?
- Би яагаад тэр чөтгөрийн хүүг мэдэх ёстой гэж? Нэг ноёнтон, яг чам шиг.
- Юу гэсэн үг вэ? Надтай адилхан юм уу? Тэр мөрөө хавчаад
- Мэдэх юм алга аа гэснээ тамхиа соров.
- Тэр ноёнтон чамд юу гэж хэлсэн юм бэ? Эмэгтэй бага зэрэг бодсноо
- Тэр хэлэхдээ тэнд нэг төрлийн цэвэрлэгээний баг ирэх болсон. Цэвэрлэгээний үеэр гадаа унтдаг хүмүүс толгойгоо баасанд дүрсэн юм шиг бохир заваан болно гэж хэлсэн. Тэгээд л би хэдэн өдөр өөр тийшээ явсан гэв.
- Түүний хэлсэнд та итгэсэн гэж үү?
- Яагаад үгүй гэж? тамын хүү чамайг дээ, гэснээ их л бухимдсан байртай хараад
- Тэр Орон гэргүйчүүдийн тусламжын байгууллага ч гэл үү нэг тиймэрхүү газраас явж байна. Тэгээд намайг шоронд хориулмааргүй байна гэсэн.
- Тэр танд бичиг баримтаа үзүүлээгүй юу?
Шийна толгой сэгсрээд, эхний тамхиа шатаж дуусахаас өмнө хоёр дохыг нь асаалаа.
- Энэ хэзээ болсон юм бэ?
- Би хоёр шөнө тэнд байгаагүй гэхээр...
- Мягмар гариг гэж Фостер түүнд тусаллаа.
- Таныхаар болог.
- Шийна сонсооч, чамтай ярилцсан тэр хүн энэ аллагыг үйлдсэн гэж бид бодож байгаа юм. Чи түүний талаар санаж байгаа ямар нэг юм байна уу? Эмэгтэй хэсэг дуугаа хурааж тамхиа татав.
- Энэ мягмар гаригийн өглөө эрт болсон. Тэр үед миний бие тааруухан байсан. Тэр дүрэмт хувцас өмсөөгүй байсан болохоор цагдаа биш гэдэг нь ойлгомжтой. Тэрнээс биш би чөтгөр шулам руугаа тонил гэж хэлэх байсан юм. Өршөөж үзээрэй.
Фостер хэлсэн үгэнд нь уурлаагүй гэдгээ дохиогоор мэдэгдлээ.
- Тэр жирийн хувцастай байсан.
- Түүнд ямар нэгэн онцгой шинж тэмдэг байсан уу?
- Тамхи татдаггүй юм байна лээ. Миний санахад би ороомог ч болтугай өгөөч гэхэд тамхи татдаггүй гэж
хариулсан гэж итгэлтэй нэмж хэллээ.
За даа, энэ тус болж болох л юм гэж Фостер бодлоо.
- Тэгээд надад мөнгө өгсөн.
- Өө, тийм байдаг байж. Танд тэр нь байгаа юу? гэж Фостер илт сонирхон асуувал
- Ямар чөтгөрийн юмаа бодоод байгаа юм бэ? Би үнэндээ юу ч хадгалдаггүй гэлээ.
Энэ байцаалтаас нэг их юм тодруулж чадахгүй гэдгээ тэр мэдэж байсан билээ. Фостер
- Миний хамтрагч чамтай тэр эрийн талаар жаал юм асууж ярилцана гээд Дринквотер луу харцаараа дохиод
- Түүний талаар аль болох их юм санахыг хичээгээрэй гэж хэлчихээд гараад явчихав.
Фостер гадаа гарч шөнийн агаараар хэсэг амьсгаллаа. Тэнгэр цэлмэг ч Лондонгийн утаа униараас болоод оддыг харах боломж олдсонгүй. Алуурчин яагаад заавал ойр орчинд байгаа байр байшингаас ил тод харагдах тэр оршуулгын газрыг сонгож, алсан хүнийхээ цогцсыг аваачиж хаясныг гайхаж байснаа тэр саналаа. Энд нэг учир байна. Тэр энэ зүйлийг хийх нь эрсдэл ихтэй гэдгийг мэдэж байсан ч тэр газрыг зориуд сонгосон юм байна гэдгийг Фостер одоо ойлгож авлаа.
Алуурчин зорилгодоо хүрчээ.

_________________
Sakura


Top
   
PostPosted: Jun.29.17 1:42 am 
Offline
Дархан Гишvvн
Дархан Гишvvн
User avatar

Joined: Jul.30.06 7:33 am
Posts: 200
Location: Holland
7


Хаврын нар илч муутайхан ээсэн Эксмаут Маркетаар Наижл жаахан хоцорч байсан тул хамаг хурдаараа яаран алхана. ГБТ өдийд онгойчихсон, нөгөө цагдаагийнхан ирчихсэн байгаа биз. Зүгээр л метронд асуудал гарсан гээд хэлчихье. Сэрүүлгээ тавихаа мартчихсан гэлтэй биш гэж тэр бодлоо. Маиделтон Стрийтийн буланд байдаг захын дэргэд ирээд ГБТ-ын хаалганы урд шатан дээр ташаагаа тулаад зогсож байгаа Хадерыг харлаа. Тэр алхаагаа хурдасгаж цүнхээ савчуулсаар Хадерын дэргэд ирлээ. Их хөлөрснөөс цамц нь нороод биенд нь наалджээ.
- Уучлаарай гэж тэр амьсгаадсаар хэлэв.
Хадер түүн рүү инээмсэглэн харцаа хөлөрсөн толгой руу нь биш, харин хувцас руу нь тусгаад
- Чи цэмбэн хувцас өмсжээ гэж жирийн байдалтай хэллээ.
Тэр үнэхээр саарал ташуу судалтай цэмбэн хүрэм, дотроо хөх саарал захгүй цамц өмсчээ. Хүрмээ хэдийгээр комиссын дэлгүүрээс авсан ч дулаахан, бас муугүй харагдана. Ийм учраас байнга өмсдөг модон товчтой хүрэм, жинсэн өмд, ноосон цамцаа гэртээ тайлж орхисон ажээ.
- За, явцгаах уу? Хадер толгой дохиж дахин инээмсэглэлээ.
- Чамд сайхан зохиж. Чи одоо сайхан халимаг үстэй номын хүн шиг харагдаж байна. Хадерын өмссөн богино хар банзал, хар оймс, өвдөгтөө хүрсэн түрийтэй гутлыг ГБТөвд байгаа өндөр настай ноёнтонгууд хараад уурлана гэхээс Наижл айж байлаа.
- Та нар хувцасныхаа хэв маягын талаар ярилцаад дуусав уу?
Үсээ арагш нь самнаж гельдсэн, Ази гаралтай, өөртөө итгэлтэй харагдах залуухан эр тэдний дэргэд ирж зогсов.
- Наижл, энэ бол Хан гэж Хадер хэллээ.
Эрчүүд гар барилцлаа. Хэдийгээр Хадерын хэлсэн үг Наижлыг тайвшруулсан ч, түүний нүдний харц, магтсан үгнээс нь болоод тэр бараг нисч байх шиг санагдав. Бас халууцсан болохоор арай нүүр минь улайчихаагүй байгаа даа гэж хүртэл бодлоо.
- Чиний дараа...гэж Наижл хэлээд хаалга руу заалаа.
Дотогшоо ороод Наижл цүнхээ хамгаалалтынханд шалгуулсны дараа тэд гол танхимд орж ирцгээв. Танхимд олон хүн сууж байлаа. Aжил хэрэгч төрхтэй Хан
- Энд ийм олон хүн байдаг гэж миний санаанд ёстой орж байсангүй. Энэ Пиккадилли Тойрогтой адилхан харагдаж байна гэж хэллээ. Наижл толгой дохиод
- Долоо хоногийн сүүлээр энд ирэх юм бол хүмүүс бичиг баримт авах гээд дайн дажин болж байгаа юм шиг байдаг гэлээ.
- Эд нар хамтдаа олс татах тэмцээнд орох гэж байгаа хүмүүс шиг харагдахгүй байна аа гэж Хан бодсноо хэлэв.
- Тэд цөхрөл, гомдлоосоо болоод бууж өгцгөөдөг гэж Наижл инээмсэглэн хэлсэн ч өөрт нь жаахан доромжлуулсан юм шиг санагдав. Тийм дээ, тэр өөрөө ч гэсэн элэнц хуланц, эмэг өвгөө сохроор хайж байгаа хүмүүсийг зогсоох хэрэг олонтоо тохиолдож байжээ. Эдгээр хүмүүс баян, нэр алдартай, бардам сайрхуу хүмүүсийн тухай мэдээлэлд дарагдсан одоо үеэс илүү чимээ аниргүй тайван үхэгсдийн ертөнцийг илүү сонирхоцгоодог. Өнгөрсөн үед амьдарч байсан хүмүүсийнхээ дурсамжыг хадгалж үлдээхийн тулд тэд чадах бүхнээ хийцгээдэг.
- Ингэхэд бид юу хийх ёстой билээ гээд Хан алгаа хооронд нь үрчлээ. Тэд зузаан модон самбар дээр холбогдох хориод он жилийг бичсэн төрсний гэрчилгээний бүртгэлийн тасаг руу явцгаалаа.
- Би төрсний гэрчилгээ, чи гэрлэлтийн-, харин Хадер нас барагсдын бүртгэлийг шүүж шалгаж үзнэ.
- Сайн зохицуулж байна шүү гэж Хан дүнсгэр царайтай амандаа бувтнав.
- Баримтуудыг шалгах аргууд ерөнхийдөө адилхан гэж Наижл хэлчихээд нилээн хэдэн цаг зарцуулж магадгүй ажлаа эхлэх гэж яарч байлаа. Тэгээд хамгийн дээд талын тавиураас элэгдэж хуучирсан, зузаан хавтастай баримтыг авч, доор нь ном гулгаж унахаас сэргийлсэн ирмэгтэй V хэлбэртэй уншлагын тавиур дээр тавилаа. Наижл
- Энэ бол 1879 оны гурван сарын төрсний гэрчилгээний бүртгэл гэж хэлээд хавтасны нуруун дээрх бичгийг харууллаа.
Түүнийг эхний хуудсыг нээж үзэхэд нөгөө хоёр нь сайн харах гэж дээр нь тонгойв. Нэр ус хайж олох гэж хэдэн мянган янзын хуруугаар эргүүлж байснаас хуудас толботож, баруун доод өнцөг нь бохирдож хатуурчээ.
- Бидний аз болж 1879 оны бүртгэлийг бичгийн машинаар бичсэн болохоор бүгд нэг хуудсанд багтсан байна.
- Энэ хуудсан дээр чинь маш олон нэрс байна шүү дээ гэж Хан сүрдсэн бололтой хэлэв. Наижл мөрөө хавчснаа
- Баримтуудыг үсгийн дарааллаар, эхлээд овгийн нэр, дараа нь өгсөн нэрийг оруулсан байгаа. Харин энэ удаад бид дүүрэг, хуудасны дугаар1а137- гэсэн эгнээг сонирхож байгаа. Хэрвээ та хоёр энэ дугаарыг олвол бүх баримтуудыг тэмдэглэж авна. Ойлгосон уу?
- Ойлгох шиг боллоо. Энэ одоо бүх бүртгэлд хамаарах уу?
- Бараг тийм. Нас, нас барсан өдрийг бас тэмдэглэнэ. Мөрдөгч Хан, таны хариуцсан гэрлэлтийн бүртгэл яг үүнтэй адилхан байгаа.
- Цөөхөн нэрс байгаа гэж л найдахаас гэж Хан хариуллаа.
Гурван цагийн дараа Наижл шатаар уруудан цайны газар орвол Хан, Хадер хоёр илт сэтгэл нь хөдөлчихсөн түүнийг хүлээгээд сууцгааж байв. Наижл
- Хэр байцгаав даа гэж ширээнд суух зуураа асуулаа.
- Хадер бүр цочирдчихсон гэж Хан баталж хэлэв.
- Юу гэсэн үг вэ?
- Итгэхийн аргагүй олон хүүхэд төрөнгүүтээ нас барсан байна. Хуудас бүрт нас барсан насан дээр 0 тэмдэглэсэн байна гэж Хадер нүд нь томорчихсон чигтээ хариуллаа.
- Итгэхийн аргагүй. Бурхан минь, бид чинь тийм ч хэцүү үед амьдраагүй юм байна. Миний найз Клэйр хагас жилийн өмнө хүүхдээ гаргах үед төрөлт бараг дөчин цаг үргэлжилж, эцэст нь хагалгаа хийж төрүүлсэн. Зуун жилийн өмнө байсан бол хүүхэд нь шууд үхэх байсан байна.
- Магадгүй тэр ч гэсэн өөрөө нас барах байсан. Хадер толгой дохин уруулаа хазлав.
- Гайхалтай. Хэрэв одоо Викториагийн үеийнх шиг санаанд багтамгүй олон хүүхдийн нас баралттай байсан бол манай Саймон Шама тэр бүх хөгийн инээдтэй нэрсийг энд бичээд сууж байх байсан биз гээд Хан тэмдэглэлийн дэвтрээ авснаа
- Сонс л доо. Жижиг нүх, Ачигч илжиг, Морин хэдгэнэ. Арай ч дээ, Морин хэдгэнэ гэдэг нэрээ сольчихож болоогүй юм байх даа. Хамгийн инээдтэй нь Өгзгөн хүн, Өгзгөндөө чихээч, новшоо! гээд хөхөрч гарсанд Наижл мушийн инээмсэглэж, харин Хадер нүүрнийхээ нэг ч булчинг хөдөлгөсөнгүй.
- Чи ухаан суугаагүй том хүүхэдтэй адилхан байгаагаа мэдэж байна уу? гэж Хадер хэлснээ тохуурхангуй амаа мушийлгаад, дараа нь Наижлд хандаж
- Тэр мөрдөгч болоод жил болоогүй болохоор одоохондоо өөрчлөгдсөн юм алга. Харж л бай, арван жилийн дараа Фостер шиг сэтгэл хөдлөлгүй, хэнэггүй
нэгэн болно гэлээ.
- Гэхдээ л их үстэй байх болно.
- Чи бүгдийг шалгаад дуусчихав уу? гэж Наижл асуув. Хадер толгойгоо сэгсэрснээ
- Есдүгээр сарынхыг үзэж байна. Дөрөв болон зургадугаар сарынх байхгүй байна лээ.
- Тэдгээр нь буцааж тавигдах юм болов уу?
- Тийм ээ, би лавлах хэсгээс асуусан чинь ирэх даваа гаригт буцааж тавина гэж байна. Бидний хайж байгаа юм тэнд байхгүй гэж найдхаас. Наижл
- Энэ дандаа тохиолддог юм аа. Энэ баримтууд өдөр бүр янз бүрийн гар дээр очиж байдаг гэлээ.
- Яг нөгөө...
- Тоглоом хийхээ больж үз, Маж гэж Хадер хуруугаа гозойлгон анхааруулав. Хан гэмгүй царай гаргаж
- Дахиж ингэхгүй гэснээ
- Би бараг дуусч байгаа гэж нэмж хэллээ.
- Би бүгдийг шалгаад дуучихсан, тиймээс би та хоёрт тусалж чадна гэж Наижл хэлэв. Хадер Наижл руу хөмсгөө өргөн хараад
- Хурдан хийсэн байна шүү гэлээ. Наижл мөрөө хавччихаад, таван цагийн дотор зуун жаран гурван жилийн бүртгэлийг шалгаснаа хэлсэнгүй. Мөн нэг удаа зөвхөн ганц хоёрхон мэдээллийн үндсэн дээр нэг удмын мод гаргахаар өдөржин 1837 он хүртэл буцааж судалж байснаа дурьдсангүй.
- Биднийг бэлэн болчихвол хэн Өмнөд Порт руу утасдаж мэдээлэх юм бэ? гэж Наижл хэллээ.
- Би бэлэн болсон баримтуудыг контороос факсаар дамжуулна. Тэднийг нэг мөсөн илгээх болохоор бүгд дуусахыг хүлээж байна гэж Хадер тодруулж хэлэв.
- Сайн уу, Наижл? Энэ дуу яг ард нь гарахад хэн гэдгийг Наижл шууд таниад
- Сайн, Дэйв гэж эргэж харалгүй хариуллаа.
Энэ үнэхээр тэр байлаа. Нөгөө хоорондоо нийлсэн хөмсөгтэй, бүдүүн тарган Дэйв Дакворт. Жижигхэн албан конторын хөгшин эрийг нас бартал тэр хоёр тэнд хамт ажиллаж байжээ.
- Өө за, Наижл. Бранчес Агентлагийн тухай сонсоод би Лазарусыг булшнаасаа босоод ирчихжээ гэж бодсон шүү.
Өнгөрсөн гурван долоо хоногт тэд хоорондоо тааралдаагүй билээ.
- Тэгвэл чи зөв л сонссон байна, Дэйв. Дэйв түүнийг гайхсан харцаар харснаа
- Тэгвэл би Н. Барнес гэдэг хүн их сургуулийн өндөрлөгт сурсан мэдсэнээрээ бусдыг гайхшруулдгаа больсон гэж ойлгож болох нь ээ.
- За нэг тиймэрхүү гэх үү дээ. Дэйв тас тас хөхөрснөө Хадер, Хан хоёр луу толгой дохилоо.
- Харж байгаагаар бол чи ажилчиддаа хангалттай төлж чадахаар сайн мөнгө олж байгаа бололтой. Наижл Хадерын нүдээ жартайлгахыг харав. Тэр сэтгэл хөдлөлийг нь шууд уншчихаж болмоор царайтай ажээ. Наижлд түүний сэтгэл татам энэ төрхийг бишрэх сэтгэл төрөв. Наижл тэднийг хооронд нь танилцуулахаас өмнө Дэйв үргэлжлүүлэн
- Би зүгээр тоглосон юм аа, мэдээж шүү дээ гэж хэллээ. Хадерын үл мэдэг инээмсэглэхийг Наижл хараад тэр Дэйвийг сайн хүн биш гэж бодож байгааг мэдрэв. Тэгээд ч тэр алдаагүй боджээ.
- Би та нарыг цагдаагийнхан гэдгийг мэднэ гэж Дэйв нэмж хэллээ. Хэн ч юу ч хэлсэнгүй.
- Энд, ГБТөвд Гэмт хэрэгтэй Тэмцэх Газрын хагас нь байна гэж хүн болгон ярьж байна. Та нар энд юу хийж байгаа юм бэ?
- Миний бодлоор энэ бол нууц, ноён ...
- Дакворт. Дэйв Дакворт гэж тэр хэлээд гараа сунгав.
- Хэрэв танд мэргэжлийн туслалцаа хэрэгтэй байгаа бол эргэлзэлгүйгээр над руу утасдаж болно шүү гээд хэдэн ширхэг нэрийн хуудас бор түрийвчнээсээ гаргаж ирлээ.
- Баярлалаа ноён Дакворт гэж Хадер хүйтнээр хариулав.
- Ноён Барнес үүнийг маш сайн хийж байгаа, гэхдээ бид таны хэлснийг санаж явна.
- Зүгээр ээ, гэж тэр инээмсэглэн хэлээд Наижл руу эргэж
- Чамтай хоёр гурван үг сольж болох уу? гэлээ.
- Би завгүй байна, Дэйв.
- Аравхан хором, илүү хэрэггүй.
- Намайг өршөөгөөрэй гэж Наижл мөрдөгчдөд хэлэв.
Тэр Даквортын араас дэргэд нь хайрцагнууд овоолж тавьсан хана руу ойртож явахдаа, тэр өөрөөс нь юу хүсч байгаа юм бол, мөнгөтэй холбоотой юм болов уу гэж бодлоо. Мөнгө бол Дэйвийн хувьд шүтээн нь байлаа. Түүний бүх ажил, амьдралын зорилго нь ахиухан мөнгө олох явдал юм. Авсан даалгавар нь судалгааны ажлын чанараар бус хэр их мөнгө олсноор тодорхойлогдоно. Дэйв өнгөрсөн рүү хэзээ ч зүрх сэтгэлээрээ хандан, ажлаасаа сэтгэл ханамж авч, нас барагсдын өнгөрүүлсэн амьдралын тухай сонирхож байсангүй. Тэр зөвхөн аль болох их мөнгөтэй болохын тулд аль болох их ажлын санал олохыг хичээнэ. Хэн ч Дэйвийн мөнгө зарцуулж байхыг харж байгаагүй бөгөөд тэр хамгийн хямдхан хувцас өмсч, нийгмийн амьдралаас хол хөндий байж, бас харамч гэдгээрээ бүхэнд танил болжээ. Наижл түүнийг өмхий үнэртэй өрөөндөө гартаа хуруувч хийгээд мөнгөө тоолж байгаагаар харах шиг санагдав.
- Би маш завгүй байна, Дэйв гэж Наижл цөхрөнгүй хэллээ.
- Мэдэж байна. Чи нэг хүн амины хэрэг дээр завгүй байгаа биз дээ. Наижл хэсэгтээ дуугарч чадахгүй болчихов.
- Чи яаж үүнийг мэдсэн юм бэ?
Дэйв уурлаж бухимдсан бололтой, хамраа үрчснээ
- Миний хувьд "мэднэ" гэдэг чинь мэдсэн гэсэн үг, Наижл. Чи болон чиний найз нарын хувьд харин би яаж мэдэв гэдэг л асуудал болж байгаа байх. Гэхдээ жаахан галзуу юм хийж зугаацахгүй юм бол бид юугаа хийх болж байна?
- Энэ чинь юу гэсэн үг вэ? Дэйв түүн рүү тонгойж ойртлоо. Энэ нь Наижлд огт таалагдсангүй. Дэйвээс кофе үнэртэж байв.
- Бид миний таньдаг сурвалжлагч нарын нэгэнд юу болоод байгааг хэлээд хариуд нь жаал юм цохиж болох юм. Чи энэ талаар юу гэж бодож байна? гэж тэр шивнэлээ.
- Чи яг юу, юу мэдэж байгаа юм бэ, Дэйв?
- Энэ бүгд хэд хоногийн өмнө Ноттинг Хиллд болсон хүн амины хэрэгтэй холбоотой гэдгийг би мэдэж байна.
- Чамайг энэ талаар яаж мэдснийг би одоо болтол ойлгохгүй байна.
- Энэ хамаагүй. Гол нь одоо дараагийн алхам юу болохыг мэдэх нь чухал байна. Наижл эгцрэн зогсож өөрсөд рүү нь хараад сууж байгаа Хадер луу хальт харлаа.
- Дараагийн алхам бол чи надаас холдож зайлах, Дэйв. Би ажлаа хийх хэрэгтэй байна. Тэр Даквортоос холдож, буцаад ширээ рүүгээ алхлаа. Хадер түүн рүү санаа нь зовсон байдалтай харж байв.
- Бүх юм зүгээр биз дээ? Наижл нэг сайн гүн амьсгаа авчихаад
- Тэгэлгүй яахав, эртний хамтрагч байгаа юм гэлээ.
- Харагдаж байгаагаас үзвэл та хоёр тийм ч сайн харьцаатай биш бололтой. Тэр мөрөө хавчив.
- Мэргэжлийн удам судлал бол хүрээ багатай. Бүгд л мөнгөний араас хөөцөлдөнө, дээр нь өрсөлдөөн ихтэй байдаг.
Тэгээд түүнд Дакворт орон нутгийн сонингуудад өгсөн
мэдээллээсээ ихэнх орлогоо олдог талаар хэлж түвдсэнгүй. Хэн нэгэн мэдээгээр цацагдвал сурвалжлагч нар тэрний гэр бүлийн түүхийг мэдэх, хамаатан садангий нь олж асуултаар булах, бараг шүүгээнд нь үхсэн хүний цогцос байгаа эсэхийг мэдэхээр шууд утсаа шүүрч авцгаана. Наижл их сургуулиас гарахаасаа өмнө хэдийгээр дургүй байсан ч хэдэн удаа сурвалжлагынхантай ажиллажээ. Тэндээс мөнгийг бол харин сайн олно.
- Биднийг цагдаагийнхан гэж яаж мэдсэн юм бол?
- Бүү мэд. ГБТөвийн эсвэл ЕБГазрын хэн нэгнээс мэдсэн юм байлгүй.
Хадер толгойгоо сэгсэрлээ.
- Багийнхнаас өөр хэн ч энэ томилгооны талаар мэдэхгүй. Ганцxан чи. Хадер Наижлын сандрах эсэхийг мэдэхээр довтолж үзжээ. Тэгээд түүний буруугүйг ойлгоод зөөлөрч инээмсэглэлээ.
- Санаа битгий зов доо, Наижл. Бид чамайг тэрэнд хэлээгүй гэдгийг мэдэж байна. Бид чамд энэ талаар зөвхөн бүтэн хагас өдрийн өмнө хэлсэн, тэр үеэс хойш бид бараг хамтдаа байсан шүү дээ. Харин чи тэр энэ мэдээллийг хэнээс олж авсныг мэдэж чадах уу?
- Асуудалгүй гэж Наижл сүржин хэллээ.
- Би түүнийг тэр дугаар, тооны талаар мэднэ гэж бодохгүй байна, мэдсэн бол хэлэх байсан. Ялангуяа чамайг хариуцсан хүн нь гэж бодсон бол бүгдийг хэлнэ. Тэр их ам султай хүн байгаа юм.
- Гэхдээ тэр юу хүссэн юм бэ?
- Aжлын талаар ярих гээд.
Хан тэр хоёрын дундуур орж
- Бид сурвалжлагч нар үүнийг өлгөж авч магадгүйг Фостерт анхааруулах хэрэгтэй.
- Юуг өлгөж авна гэж? гэж Хадер асуугаад
- Тэр ганцxан ГБТөвд мөрдөгч нар байна гэж л тэдэнд хэлж чадна. Энэ бол юуг ч илэрхийлж чадахгүй. Тэгж ярих юм бол бид өөрсдийнхөө ургийн модыг тодруулахаар энд ирсэн байж болно шүү дээ. Иймээс цагдаагийн хүмүүс удам судлаачаас будаа идэх гээд гэх юм уу. Наад аймшгийн үлгэр шиг юмaa зохиохоо больж үз гэлээ.
Мөрдөгч Хан босч бие засах өрөө рүү явлаа. Хадер Наижл руу харав.
- " Их сургуулийн өндөрлөг"- ийнхөө талаар ярьж болох уу?
Түүнийг өөрийнх нь талаар сонирхож байгаад баяртай байсан ч харин ярихыг хүсдэггүй зүйлийнх нь талаар асуух нь тийм ч таатай байсангүй. Даквортын хэлсэн бүхнийг тогтоож авсан гэдэг нь тодорхой.
- Жил хагасын өмнө миний бодож байсан шиг амжилттай байгаагүй учраас би энэ ажлаа зогсоосон юм. Тэгэхэд надад Мидлсэксийн их сургуулиас гэр бүлийн түүхийн талаар судалгаа хийх санал ирсэн юм. Гэхдээ энэ ажил бас л бүтээгүй гэж Наижл товчхон тайлбарлалаа.
- Чи удам судлалаас залхсан юм уу?
- Би бусдын төлөө удмын судалгаа хийж контoрт суухаас залхсан юм.
- Гэхдээ чи одоо үүнийгээ дахиад хийж байна шүү дээ.
Тийм шүү, гэж тэр бодлоо. Хүн амины хэрэг дээр ажиллаж байгаа цагдаагийнханд туслахаас гадна энэ ажил нь бусдын хүлээсээс ангижирсан юм шиг санагдуулдаг ажээ.
- Алив явцгаая. Бид үлдсэн баримтуудыг шалгаж үзэх хэрэгтэй гэж Наижл хэллээ.






8


Үдийн алдад Хадер дөрвөн зуун далан ширхэг төрсний гэрчилгээ, нас барсны болон гэрлэлтийн баримтыг факсаар илгээлээ. Наижл хамгийн ихдээ нэг өдөр долоон баримт авax хүсэлт гаргаж, хувилж авахын тулд дөрвөн өдөр хүлээж билээ. Харин одоо энэ олон бичиг баримтыг зөвхөн хоёрхон цагийн дотор хүлээн авч, хувилж ,Баруун Лондонгийн Хүн амины Хэрэг эрхлэх Хэлтэс рүү факсаар дамжуулжээ.
Наижлыг үдээс хойш дөрвөн цагт Кенсингтоны хүн амины мөрдлөгийн төв байранд хүрч ирэхийг хүсчээ. Тэрээр арван минутын өмнө ирж, хүлээн авахын лангууны дэргэд байсан эмэгтэйд ирснээ мэдэгдээд зөвлөснөөр нь сандал дээр очиж суулаа. Цаг нөхцөөж унших ямар нэг юм ширээн дээр байсангүй. Энэ ямар шүдний эмчийн үүдний өрөө байгаа биш гэж тэр бодлоо.
Ашгүй Хадер цахилгаан шатнаас гарч ирэн түүнийг шалган нэвтрүүлэх хаалга руу дагуулан очив. Дараа нь цахилгаан шатаар хэдэн давхар дээшилж, албаны ширээнүүд тавьсан нэг том танхимд орж ирлээ. Хүн цөөтэй, нэг хэсэг нь утсаар ярьж, нөгөө хэсэг нь компьютерийнхээ дэлгэц рүү ширтэцгээнэ. Тэр энд мужийн даатгалын газрын контор шиг ийм замбараагүй байдлаас арай өөр тус тусдаа тасалгаатай компаны байр шиг байдаг гэж төсөөлж байжээ.
Энд Хүн амины хэрэг мөрддөг тасаг байрладаг гэдгийг танхимын нэг буланд байгаа том цагаан самбараар л мэдэж болох бололтой. Наижл aнхаарлыг нь татаад байгаа самбар луу дөхөж очлоо.
Самбар дээр хоёр хоёроор нь эгнээ болгон тогтоож, улаан харандаагаар тэмдэглэл хийсэн зурагнууд харагдана. Энэ бол Дарбиширийн цогцосны зурагнууд ажээ. Наижл урьд нь үхдлийн зураг харж байгаагүй тул өөрийн эрхгүй хөшснөө дотор нь муухайрав. Эхний зурагт хэргийн газар дээрx уутанд хийсэн цогцос харагдана. Цонхийж цайсан, хөхөрсөн уруултай, амьдын шинжгүй царай. Дараагийн зургийг хохирогчийн хөлийн дэргэдээс авсан бололтой. Наижл сарвуу байдаг хэсэгт яс цухуйсан хоёр мухар гарыг харлаа. Нөгөө зурган дээр харагдах цээжин дээрх нэг шархыг хутганы шарх гэдгийг Наижл шууд ойлгов. Сүүлчийн зурган дээр огтолж хэрчсэн зурааснууд харагдана. Тэр өдөржингөө завгүй эрж хайсан бүртгэлийн дугаартай холбоотой юм олж харсангүй.
Наижл Хадер лүү эргэж харлаа. Хадер гараас нь зөөлөн атгачихаад харцаа буруулан
- Явцгаая гэж яарсан бололтой хэллээ. Наижл Хадерийн араас дагаж явахдаа самбар луу дахин нэг удаа эргэж харав.
Тэд нэг хаалгаар конторын зүүн талд байдаг голд нь ганц ширээ тавьсан хоосон хурлын танхимд орж ирлээ. Мөрдөгч Фостер ширээн дээр сандайлж суугаад барьсан баримтаа уншиж байснаа Наижл руу санаа тавьсан харцаар харав.
- Чи нэг л цочирдсон харагдаж байна.
- Бид сая самбарын дэргэдүүр явсан юм гэж Хадер тодруулж хэллээ.
- Энд суу гэснээ Фостер түүн рүү хөлөөрөө нэг сандал ойртуулав. Тэгээд ширээний голд байсан тавиур руу гараа сунган цай аягалаад дөхүүлж өглөө.
- Элсэн чихэр авах уу? Наижл толгой сэгсрэв. Аймшигтай зурагнууд нүдэнд нь харагдсаар байсан тул
- Би үхсэн хүн хэзээ ч харж байгаагүй гэж бувтналаа.
- Чи дасах болно. Гэхдээ бүр биш гэж Хадер хэлэв.
- Нас барагсдын баримтан дээр анхаарлаа хандуулах хэрэгтэй гэж би бодож байна. Багахан хэсэг гэж Наижл хэлээд Хадер луу харлаа.
- Багахан хэсэг? Тэгэлгүй яахав гээд Хадер эелдгээр
инээмсэглэв. Түүнийг хараад сэтгэл нь догдолж, дотор нь нэг сонин мэдрэмж төрөхөд яагаад энэ хүн амины хэргийн мөрдлөгтэй аль болох удаан зууралдахыг хүсээд байгаагаа ойлгох шиг болов. Тэр хөрсөн цайнаасаа балгатал Фостер орж ирэхийг нь анзаараагүй нэг эрхэм рүү заалаа. Өндөр гоолиг биетэй, гуч орчим насны царайлаг сайхан залуу байлаа.
- Энэ хүн бол мөрдөгч Энди Дринквотер. Тэд хоорондоо гар барилцав. Бас нэг мөрдөгч, Фостерийн доор, харин Хадерын дээр байдаг эрэмбэ тушаал гэж Наижл дотроо бодлоо.
- Мөрдөгч Дринквотер, түрүүч Женкинс хоёр энэ овоолгоотой баримтуудыг гүйлгэж харахад чинь тусална. Би хохирогчийн бэлэвсэн эхнэртэй хамт хэвлэлийн бага хурал руу явлаа. Эхнэр нь түүнийг хөнөөсөн гэдэгт итгэчихсэн байгаа тэр хэдэн сурвалжлагчдад тайлбар хийх хэрэгтэй байна. Фостер сандлын түшлэгэн дээрээс хүрмээ аваад
- Тэгээд би тэднийг асуулт тавихаас нь өмнө: Үгүй, тэр үүнийг хийгээгүй гэж хэлэх хэрэгтэй гэлээ. Нөгөө зурагнууд санаанд ороход Наижлын бие арзасxийв. Тэгтэл ашгүй дөнгөж сая танилцсан мөрдөгчийн овгийн нэрийг саналаа.
- Дринквотер таны овгийн нэр үү? Мөрдөгч түүн рүү сэрэмжилсэн байртай хараад
- Тийм ээ гэж эргэлзэнгүй хариуллаа.
- Би урьд нь нэг ч Дринквотертой уулзаж байгаагүй.
- Хмм.
- Түгээмэл биш, ховор нэр. Ямар утгатай болохыг нь мэдэх үү?
- Үгүй ээ.
- Энэ бол их сонирхолтой нэр байгаа юм.
- Энэ чинь харин Дринквотерт сонирхолтой байж магадгүй гээд Фостер түүнийг дэмжин, онгорхой хаалганы дэргэд хэрхэн тайлбарлахыг нь сонсохоор түр
зогслоо. Дринквотер Фостер луу уурсангуй харснаа
- Юу нь сонирхолтой байгаа юм бэ? гэж Наижлаас асуув.
-Энд хоёр янзын тайлбар байгаа. Таны элэнц өвөг эцэг тань пиво авч ууж чадахааргүй ганцxан ус л уудаг маш их ядуу байсан ...
- Эсвэл? гэж Дринквотер сонирхож эхэлсэн бололтой асуулаа.
- Эсвэл өвөг эцэг чинь "ундны ус" гэж егөөдөж нэрлэхээс өөр аргагүй тийм архичин байсан.
- Одоо харин энэ егөөдөл биш болсон гэж Фостер шоглож хэлэв.
- Энди хатуу юм уудаггүй, харин зогсолтгүй ажиллаж, зомбинуудтай хамт тээрэм эргүүлээд алхаж байдаг юм. Өнөөдөр чинь харин миний хувьд сайхан байна шүү гэж нэмж хэлчихээд инээснээ хэвлэлийн хурал руугаа явахаар яаран гарлаа. Дринквотер инээвхийлснээ
- Баярлалаа, ноён Барнес гэж ёжтой хэллээ. Ширээн дээр гурван хэсэг давхарлаж тавьсан бичиг баримтууд тавьжээ.
- Наижл, чи гэрлэлтийн баримтуудыг шалгана гэж Хадер хэлэхэд
- Та нар ямар нэгэн онцгой юм хайж байгаа юу? гэж асуулаа. Дринквотер мөрөө хавчснаа
- Хүн амины хэрэгтэй холбоотой байж магадгүй гэсэн бүх юм. Дарбишир гэдэг нэр, түүнийг олсон газрын нэр, Синт Жоны сүм, Тэнд гэрлэсэн хүмүүсийн гэрлэлт, хуримын баримтуудыг тусад нь тавиад дараа нь дахиж шалгана гэж хэлэв.
Наижл баримтнуудаас тасалж аваад ажилдаа анхаарлаа хандууллаа. Тэр гурав хоорондоо ярилцалгүй чимээ аниргүй ажиллацгааж, хааяа хаа нэгтээ утас дуугарах сонсогдоно. Тэд ямар нэгэн сэжүүр олохоор баримтанд бичсэн бүх нэрс, хаяг, гэрчүүдийн тухай дахин дахин уншиж, шалгаж байлаа. Хэдэн цагийн турш
суусны эцэст тэд хэдэн баримт ялгаж авлаа.
Дринквотер Синт Жон Крессентэд амьдарч байсан нэг охины төрсний гэрчилгээн дээр жаахан саатаж, Наижл Синт Жоны сүмд хийсэн хэдэн гэрлэлтийн бүртгэлүүдийг дахин шалгахаар тусад нь тавилаа. Хадер одоохондоо ямар нэгэн юм олоогүй байлаа. Энэ түүнд тийм ч амаргүй байгаа бололтой. Баримтанд бичсэн есөн жорын үхлийн шалтгаануудыг тэр урьд нь огт сонсож байгаагүй бөгөөд дээр нь тэдгээрийг одоо огт хэрэглэхээ больсон үгнүүдээр тэмдэглэжээ.
Наижл энэ ажлыг үнэхээр их сонирхож байлаа. Хийж байгаа ажилдаа сэтгэл нь хөөрч догдлохоос гадна үр дүн нь маш чухал байв. Энэ ажлыг байнга хийдэг байсан учраас тэмдэглэлүүдийг амархан тайлж уншиж байсан тул түүний өмнө давхарлаж тавьсан баримтууд нөгөө хоёрынхоос хурдан цөөрч байлаа. Гэсэн ч чухал гэхээр баримт олдсонгүй. Тэгээд хажуу тийш нь зайлуулж тавьсан баримтуудыг арай сайн шалгаагүй юм биш байгаа гэж эргэлзэв.
- Бинго гэж Хадер нөгөө хоёрыгоо цочтол хашгирав.
- Яасан бэ? гэж Дринквотер асуусанд Хадер хуруугаа гозойлгон зангаж, дуугүй байхыг анхааруулаад олсон баримтаа дахин уншлаа. " Бурхан минь" гэж тэр уншиж байгаа зүйлдээ гайхаж байгаа бололтой амандаа үглэв.
- Исүс бурхан минь гэж тэр дахин давтснаа хүрэмнийхээ халааснаас гар утсаа гарган ирж нэг дугаарт залгалаа.
- Юу болоод байгааг хэлээч, Хадер гэж Дринквотер шаардав. Хадер үг хэлэлгүйгээр баримтыг түүний хамрын өмнө бариад
- Фостер, Жэнкинс байна гэж утсандаа хэлэв.
- Аль болох хурдан ир. Бид нөгөө юмаа оллоо.

Наижл ширээн дээрх нас барагчийн тодорхойлолт уншиж байгаа Фостерыг ажиглан харна.
- Энэ мөн байна, тийм ээ? гэж тэр хэлээд хоёр хамтрагчаа харлаа.
Алберт Бек, 32 настай, арьс элдэгч, Умард Кенсингтон дахь Кларендоны өргөн чөлөөнд амьдардаг. 1879 оны гуравдугаар сарын 29-нд Ладброк Гровийн Синт Жон сүмийн нутаг дэвсгэр дээр хутгалуулж нас барсан.
Сар өдөр нь Дарбиширийн цогцсыг олсон өдрийнхтэй тохирч байлаа. Фостер баримтыг харангаа уруулаа хазлана.
- Энэ гэмт хэргийн тухай архивт байгаа эсэхийг шалгуулъя гэж тэр эцэст нь хэлэв. Дринквотер дэвтэртээ тэмдэглэл хийж авлаа. Фостерыг орж ирснээс хойш нэг ч үг дуугараагүй Наижл ам нээлээ.
- Дэлхийн хоёрдугаар дайны үед Лондонг бөмбөгдөхөд (Блитцийн үе) цагдаагийн архивууд устгагдсан. Та бараг бүх архивын дөрөвний нэг болж байсан арван есдүгээр зууны үеийн бичиг цааснаас арван баримт ч олж чадахгүй байх.
Фостер толгой дохив.
- Баярлалаа. Тэгсэн ч Энди чи үүнийг олох хэн нэгнийг хайж олоход санаа тавь. Тэр Наижлд хандан
- Алуурчин энэ баримтыг харсан эсвэл мэдэж байсан. Тиймгүй бол тэр энэ эд мөрийн баримтыг бидэнд үлдээхгүй байсан, тийм үү? гэлээ.
- Чи надад энэ баримтууд төвийн бүртгэлээс гаралтай гэж хэлж байсан. Тэгэхээр тэр алуурчин ганцxан ГБТөвөөс үүнийг авч харах боломжтой гэсэн үг үү?
- Тэгэх шаардлага байхгүй гэж Наижл хариулаад
- Одоо интэрнетэд бүртгэлүүдийг харах боломжтой төлбөртэй олон сайт хуудаснууд бий. Үгүй бол Ерөнхий Бүртгэлийн Газарт хүсэлт гаргаж авч болдог гэв.
- Энэ талаар мэдэж болох өөр аргууд байна уу?
- Хэн нэгэн нас барсан тухай тодорхойлолтыг хадгалсан байж болно.
- Тэр чинь юу гэсэн үг вэ?
- Нас барагчийн гэр бүлийнхэн, хамаатангууд, эсвэл зүгээр хэн нэгэн санаандгүйгээр хадгалсан байж болно.
- Сүүлчийнхийг бид нэг хэсэгтээ түр орхиё. Бусад боломжуудаас харахад хэн нэгэн хүсэлт гаргаж хаяг руугаа явуулсан байх талтай юм байна.
- Тэр бас ГБТөвд төлбөр хийгээд хэдэн өдрийн дараа очиж авсан байж болно. Фостер баримтыг дахин авч нууцыг илрүүлэх гэсэн мэт удаан харж зогслоо.
- Ямартай ч бидэнд хийх юм байна гэж хоёр ажилтан руугаа хандаж хэлэв.
- Энэ тодорхойлолтыг авахаар хүсэлт гаргасан, хэн үүнийг авсныг олж мэдэхийн тулд ГБТ рүү хүн явуулж камерийн бичлэгийг авчруул. Дринквотер яваад өглөө. Фостер дахин Наижлыг хараад
- Чамд бидний төлөө хийх юм байна гэж хэлэв.
- Алуурчин энэ тодорхойлолтыг яаж олж авсан талаарх чиний гаргасан санаануудыг судалж мэдэх хэрэгтэй байна. Бид одоо байгаа төрөл төрөгсдийг нь хайж олж чадах болов уу? Гэхдээ эмэг өвгийнхний талаас биш, харин ард үлдсэн гэр бүлийнхнээс нь олж чадах уу? Наижл толгой дохиод
- Бид үүнийг ухарч ажиллах аргачлал гэж нэрлэдэг юм. Гэр бүлийн түүх намтрыг өнгөрсөн цаг үеэс эхэлж одоог хүртэл хөөж үзнэ гэсэн үг.
- Тэгэхээр чи Алберт Бекийн ар гэрийнхэн, дараа үеийнхнийг олж чадах нь ээ?
- Ямар ч асуудалгүй.
- Чи энэ тал дээр санаа тавьж чадах уу?
Фостерыг хүсэлтээ гүйцэд хэлж амжихаас өмнө Наижл хэдийн цүнх, гадуур хувцсаа гартаа барьчихсан зогсож байлаа.

_________________
Sakura


Top
   
PostPosted: Jun.29.17 1:45 am 
Offline
Дархан Гишvvн
Дархан Гишvvн
User avatar

Joined: Jul.30.06 7:33 am
Posts: 200
Location: Holland
Шөнийн сүүлчийн уурын галт тэрэг хурдлан давхиж өнгөрөв. Тэр эр харанхуй гудамжны үзүүрт өөрийгөө далдлан Элгин кафе рүү харцаа салгалгүй ширтэн зогсохдоо галт тэрэгний уурын машины уухилан түчигнэх чанга дууг сонслоо. Уушны газраас гарах улбар шар гэрэл гудамжны эсрэг талын хийдийн харанхуй ханан дээр тусчээ. Хаалга нээгдэх бүрт халамцуу хүмүүсийн чанга ярих, инээлдэх дуу агаарт тархаж сарнина. Тэр толгойгоо баруун тийш нь огцом эргүүлж хүзүүгээ нагхийлгэн дуугаргав. Орж гарах олон хүмүүсийг ажигласаар удаан зогссон боловч хэрэгтэй хүн нь алга байлаа. Эндээс холхон явах хэн нэгэн.
Газар доогуур өнгөрч явсан галт тэрэгнээс гарсан утааны өмхий үнэр хүчтэй ханхалсанд тэр эгдүүцэн дагжин чичрэв. Хэрэгт дурлаж өнгөрсөн жилийн зун тэр нэг удаа галт тэргэнд сууж үзсэн боловч бодож байснаас долоон дор байжээ. Тэр бол дугуйн дээр өнхөрдөг там л гэсэн үг. Тэсэхийн аргагүй халуун бүгчим агаараас болж бүтэхээ шахан, айснаасаа болж зүрх нь дэлсэн Бакерт бушуухан бууж, ойртон ирж байгаа галт тэрэгний аймшигтай тачигнаж түчигнэх чимээ, халуун агаараас зугтан модон шатаар ум хумгүй гүйн гарчээ. Тэр тэндээс гарч ирсэн хойноо л арай гэж тайвширсан билээ. Газар доорх дугуйн дээрх авсан дотор тэр чөтгөрүүдтэй хамт байснаа мэдсэн. Хорон муу санаатнууд, бурхнаа мартагсад, архичин, янхнууд. Энэ бол тэдний сүйх тэрэг байсан. Өөрийнх нь эргэн тойронд эрчүүд гаанс баагиулж, тамхины утаа тэр бүгчим халуун агаарт хийн гэрлийн өмхий үнэртэй холилдон тархжээ. Тэднийг баруун зүг рүү явж байхад тэр авс гэнэт нүд сохлом гэрэлд гарч ирснээ дараа нь гүн харанхуй руу живэн одно. Тэр өөрийгөө энэ өмхий орчинд бүтэж үхэх нь л гэж боджээ. Паддингтонд буугаад тэр уушгаа дүүртэл агаараар амьсгалж зогсохдоо би Эзнийг дуудахад там руу явах нь мэдээж, гэхдээ одоо лав биш гэж өөртөө андгайлжээ. Тэр цагаас хойш тэр дахиж хэзээ ч тамын тогоонд ойртож очоогүй бөгөөд, тэрнээс айдаг нь ганц өөрөө биш, өөр олон хүн жийрхдгийг тэр мэджээ.
Гэнэт тэр түүнийг олж харлаа. Яг тохирсон хүн.
Тэр эрэгтэй уушны газраас гарч ирээд бараг унах шахсан ч биеэ арай гэж татан авч, цааш Гровийн дэргэдүүр гуйвж дайван бүдчсээр явлаа. Гудартлаа уусан тэрээр толгойгоо ч цэх авч явж чадахгүй байв. Түүнийг буудал чиглэн явахад нөгөө эр харанхуйгаас гарч араас нь дагалаа. Түүн рүү хаана довтлохоо тэр эргэцүүлэн буудлын хойд талд уу, эсвэл тариалангийн талбай дээр үү гэж бодсноо, үгүй ээ Ноттинг Барнын талбай дээр болох юм байна гэж шийдэв. Тэр газар метроны замтай холбогдсон болохоор одоо тэнд шинээр гудамж зам тавьж, баячуудад зориулан олон эгнээ урт байшингууд барьж байгаа билээ.
Гэвч нөгөө согтуу эр буудлын өмнө баруун тийшээ эргэчихэв. Мөшгиж явсан эрийн аз болж энэ орой манангүй байсан тул тэр түүнийг зайнаас дагаж болохоор байлаа. Алхаагаа бага зэрэг хурдасгаснаа солбисон гэрэл огтлолцсон талбайд ойртох үед тэр алхаагаа сааруулангаа энэ ч амархан болох бололтой гэж дотроо бодон жуумалзлаа.
Тэд ар араасаа зам даган алхсаар дараа нь метроны замын доогуур хөндлөн гарсан намгархаг хөрстэй, харанхуй туннел руу орцгоолоо. Дагаж явсан эр хэсэгтээ юу ч харж чадахгүй байсан ч харанхуйд нүд нь аажмаар дасаж, өмнөх хүнээ олж харав. Тэр согтуу толгой яагаад ийшээ ирсэн юм бол? Магадгүй давсгаа суллах гэсэн байх гэж тэр бодлоо. Тэгээд түр хүлээн чимээ чагнан зогстол юу ч сонсогдсонгүй, нөгөө эр намган дундуур туучин гудамж руу гарсан бололтой. Мань эр цааш явж харанхуйд цайран харагдах хэдэн байшингийн яс модыг тойрон гарч ирвэл нөгөө эр нэг хананы дэргэд морь хараад зогсож байв.
Тэр халааснаасаа хутгаа гарган гартаа чанга атгаад, хоорондох зайгаа тооцоолон муур шиг биеэ хурааж үсрэхээр бэлтгэлээ. Согтуу эр аюул ойрхон байгааг анзаарсангүй шээснийхээ сүүлчийн дуслыг сэгсрэн гүн амьсгал авахаар толгойгоо гэдийлгэв. Яг тэр мөчид нөгөө эр зүүн гараараа түүний хүзүүг ороож арагшаа татаад хутгаа цээжинд нь бүх хүчээрээ зоочихов. Хутгалуулсан эр бараг дуугарч чадсангүй зөвхөн аяархан ёолоод газар дээр тэрий хадан уналаа.
Өнөө оройн төлөвлөсөн ажлаа дуусгасан эр бэх шиг түнэр харанхуй руу алга болов.




9


Баасан гаригийн орой Наижлыг метроны буудлаас гарч ирэхэд ГБТөв хэдийн хаалгаа барьчихсан байжээ. Маргааш өглөө нь тэр аль эрт ирээд хаалга онгойхыг тэсэн ядан хүлээж байлаа. Наижл ирэх өдрүүдэд ямар нууцлаг зүйлүүд илрүүлж чадах бол гэж бодон хөөрч догдлоно. Лавлах ширээний ард Наижлийн санаж байгаагаар Фил гэдэг шинэ ажилтан Лена Мартеллийн дуулдаг "Цаг хугацаагаар аялсан нэг өдөр" -ийг исгэрэн зогсоно. Наижл түүний хажуугаар толгой дохин өнгөрөх үед
- Тэд өчигдөр маш завгүй байцгаасан, тийм ээ гэж тэр хэлэв.
- Хэний тухай чи яриад байна? гэж Наижл юу ч гадарлаагүй мэт асуухад
- Яагаав, чиний цагдаагийн газрын найзууд. Ямар хэрэгтэй холбоотой болоод тэд ингэж их завгүй ажиллаж байгаа юм бэ?
- Өө, нэг их чухал юм биш, би жаахан судалгаа хийж өгсөн юм гэж Наижл худлаа хэлэв.
Фил толгойгоо дохиод овоолгоотой бичиг баримтуудаа эргүүлж тойруулна. Тэр Наижл руу одоо болтол эгцэлж хараагүй ажээ.
- Ажил олж л байвал ямар хамаа байх вэ дээ гэж хэлээд Фил Наижлыг эгцлэн харлаа. Тэр эелдэг найрсаг харагдана.
- Чи юу хэлсэн бэ? гэж Наижл асуугаад арай Дакворт сургуулийн тухай юм хэлсэн юм биш байгаа гэж бодлоо.
Фил бичиг баримтуудаа ялгасаар байлаа. Наижлыг баримтны дээр тонгойж түүн рүү ойртвол тэр Кенни Рожерийн "Нутгийн тэнэг эр" дууг аяархан исгэрч байлаа.
Тэр сонирхол төрүүлэхүйц юу олохоо мэдэхгүй байгаа
тул ажилд яарч байлаа. Олон жилийн турш дарагдаж байсан өнгөрсөн үеийнхний түүх намтрыг дахин ил гаргаж ирэх нь түүний ажлын хамгийн сайхан мөч билээ.
Гэнэтхэн тэр энд бас асуудал байна гэдгийг ойлголоо. Тодорхойлолтон дээр байсан нас барагчийн нас гучин хоёр гэж байсан болохоор 1846 эсвэл 1847 онд төрсөн байж таарна гэж Наижл бодлоо. Гэвч тэр үед төрсөн Алберт Бекийн төрсөн он сар өдрийг олж чадахгүй. Энэ тийм гайхаад байх зүйл биш юм. Учир нь 1865 он хүртэл төрсөн хүүхдүүд, гэрлэлт, нас баралтыг бүртгүүлэх нь албан ёсных байгаагүй тул бүх хүн бүртгэгдээгүй байжээ. Наижл 1865 оноос хойшxи гэрлэлтийн бүртгэлийг шалгаж байтал түүнд аз таарлаа. 1873 оны есдүгээр сард Бек хүнтэй гэрлэжээ. Тэр Ерөнхий бүртгэлийн газраас цагдаагийн шугамтай холбогдсон утсаар түүний эхнэрийг Мэри Ярроу гэдгийг тодруулж авлаа.
Энэ мэдээллийг аваад Наижл дээд давхарт байдаг 1851-1901 оны хоорон дох бүх баримтыг хадгалдаг Хүн амын тооллогын тасаг руу явлаа. 1851 оноос хойшxи хүн амын тооллогыг компютерын электрон санд хадгалжээ. Бэк хэдийн нас барсан байсан боловч түүний бэлбэсэн эхнэр, хүүхдүүд нь Кларендоны Өргөн чөлөөн дэх хаягт бүртгэгдсэн гэдэгт тэр найдаж байлаа. Тэгвэл түүний хүүхдүүдийн насыг олоод дараагийн хүн амын тооллогонд хайж тэд хэн байсан, гэрлэсэн эсэх, мөн хүүхэдтэй болсон зэргийг мэдэж болно.
Тэр хайлтын үгийг оруулж эрлээ эхлэхдээ " Та нар хаана байна" гэж байн байн амандаа үглэнэ. Тэгээд тэр өнгөрсөн рүү өнгийснөөр одоо хийж байгаа ажилд тус болох ямар нэгэн нэр ус, онцгой мэдээлэл, өөр юу ч юм гарч ирэх болов уу хэмээн найдаж хүлээлээ.
Тэд тэнд, Кларендоны Өргөн чөлөөнд амьдарч байжээ. Мэри өрхийн толгойлогчоор бүртгэгдсэн байв. Тэр хоёр хүүхэдтэй байжээ. Охин Эдит, 1881 оны хүн амын тооллогонд таван настай гэж бүртгэгдсэн, хүү Алберт ( эцгийнх нь нэр ямартай ч өвлөгдөн үлджээ), гурван настай. Бас нэг сонирхол татсан юм нь энэ хаяг дээр Жон Арнолд Смит гэгч эр өрөө хөлслөн амьдрагч гэж бүртгэгдсэн байлаа. Наижл тэр эрийг Мэригийн шинэ нөхөр болсон байх гэж таамаглав.
Викториагийн үеийн Англид хоёр хүүхэдтэй бэлбэсэн эмэгтэйн амьдрал өдөр ирэх тусам хүнд болж, сүмийн нигүүлсэл энэрэлгүйгээр ядуусын байранд хальтиран унаж, бүгдээрээ үхэх аюул нүүрлэж байсан нь тодорхой. Гэрт нэг эр хүнтэй байх чухал байсан ч нүгэл хийсэнд тооцогдож ичгүүртэй болох байсан учраас хүн амын тооллогын үед амаа хамхисан бололтой. Наижл өөрийнхөө таамаглалыг зөв биш байгаасай гэж бодож байлаа. Хэрвээ Мэри өрөө хөлслөгч буюу хамт амьдарч байсан эртэйгээ гэрлэж, өөрийн болон хүүхдүүдийнхээ овгийн нэрийг Смит болгож өөрчилсөн бол түүний хойчийн үр удмыг өнгөрсөн зуун хорин таван жилд төрсөн, гэрлэсэн, нас барсан хэдэн сая Смитийн дунд эрж хайх хэрэгтэй болно.
Тэр дахин доошоо бууж 1881 оноос эхлэн Мэри Бек, Жон Смит нарын гэрлэлтийг бүртгэл дотор хайлаа. Харамсалтай нь тэр түүнийг олчихов. 1882 оны зун тэд гэрлэсэн байжээ. Энэ гэр бүл Кенсингтонд шинэ хаяган дээр бүртгүүлжээ. Наижл дахиад дээшээ гарч 1891 оны хүн амын тооллогонд Смитийнхнийг олж чадлаа. Хосууд дахиад хоёр хүүхэдтэй болсон боловч Бэкийн нэг хүүхэд нь байхгүй байв. Энд Эдит, арван таван настай гэж байсан боловч бяцxан Албертын тухай ямар ч мэдээлэл байсангүй. Наижл нас барагчдын бүртгэлд хальт харвал бяцxан Албертыг 1885 онд зургаан настайдаа сүрьеэ өвчнөөр нас барсан гэж тэмдэглэсэн байлаа. Мэригийн анхны гэрлэлтийн хүүхдүүдээс ганцxан Эдит үлджээ.
Амьдрал Мэригийн хувьд тийм ч сайхан байсангүй бололтой. Наижл тэр эмэгтэйг өмнөө байгаа мэт төсөөллөө. Анхны эр нөхөр, ганц хүүгээ алдсан гаслан зовлон нүүрэн дээр нь гүн ул мөрөө үлдээж, хацар нь унжиж, нүднийх нь гал бөхсөн, наснаасаа хөгшин харагдах гунигтай царай. Гэсэн ч тэр эмэгтэй бусдын адил хувь заяандаа гомдоллож суулгүй гуниг зовлонгоо сэтгэлийн тэнхээгээр давж гарсан биз. Түүн шиг хүмүүс хувь тавиландаа хэн нэгнийг буруутган, өөрсдийн сэтгэлийн зовлонг бусдад тоочиж явдаггүй билээ. Наижл тэдгээр мартагдсан амьдралын түүхийг сөхөх бүрт орчин үетэй харьцуулахад тэр бүр тааралдаад байдаггүй: орхигдож хаягдсан, номхон хүлцэнгүй байдал, тэсвэр тэвчээр, даруу бүрэг зан гэдэг үгнүүд их байдаг. Одоо үед хүмүүс ихэнхдээ сэтгэл хөдлөлөө хяналтгүй, хурц тодоор илэрхийлдэг болжээ.
Албертын удмаас амьд үлдсэн ганцxан хүн нь Эдит байжээ. Хэрэв тэр 1891 онд арван таван настай байсан бол 1901 онд хорин тавтай болсон болохоор энэ хооронд гэрлэсэн байх магадлал их байлаа. Наижл гэрлэлтийн бүртгэлийг харахаасаа өмнө, тэнд хэдэн зуун мянган Эдит Смит байгаа гэж бодоод зориг тэвчээр нь мохох шиг болов. Тэр эмэгтэй магадгүй 1901 онд гэрлээгүй байсан ч юм бил үү гэж тэр бодоод Кенсингтоны хаягийг шалгатал тэнд Мэри Смит, Жон Арнолд Смит, Эдит Смит гэдэг нэрс гарч ирлээ. Магадгүй Эдит амьдралын ханиа олж чадах нэгэн биш байсан байх. Наижл түүнийг царай муутай, навсгар, ганцаардмал, шоовдор эмэгтэй байсан юм болов уу гэж бодсноо хэдийгээр энэ нь түүний эрж хайх ажлыг уртасгаж болох ч "арай үгүй байх, тэр хожим гэрлэсэн байлгүй" гэсэн итгэл төрлөө.
Одоо байгаа ганц боломж бол тэр гэрлэлтийн бүртгэлийг саяны оноос хойш 1921 хүртэл шүүж үзэх байв. Тэр үед Эдит дөчин тавтай болж хүүхэд гаргаж чадахгүй болсон байх байлаа. Энэ эрэл хайгуул хоёр цаг үргэлжилсний эцэст 1901 оны дөрөвдүгээр сараас 1921 оны хооронд Маарлебон мужийн захиргаанд гэрлэлтээ бүртгүүлсэн арван есөн Эдит Смитийг олов.
Наижл гадагшаа гаран Ерөнхий Бүртгэлийн Газар руу утасдаж төрсний гэрчилгээнд эцгийн нэрийг Алберт Бек эсвэл Жон Смит гэж тэмдэглэсэн Эдит Смитийн талаарх мэдээллийг олж өгөх хүсэлтээ дамжуулахад тэд арван есөн гэрлэлтийн бүртгэл шалгаж үзэхэд цаг нилээд зарцуулагдана гэж хэллээ. Дөчин таван минутын дараа Наижл утсаар хариу авсан боловч хоёр эцгийн нэр тэмдэглэгдсэн ямар ч бүртгэл байхгүй байна гэжээ. Эдит Смит ганц биеэр хөгширч үлдсэн бололтой. Өөрт нь дүрслэгдсэн тэр дүр зураг Наижлд одоо тийм ч сайхан санагдсангүй.
Тэр Фостер луу утасдахаасаа өмнө толгойд эргэлдэх нэрсийг хэсэг зуур авч хаяхаар цайны газар руу явлаа. Наижл буцлам халуун ус авч суутал гэнэт
- Сайн уу, Наижл гэсэн горьдлого тээсэн өнгөтэй дуу гарахыг сонслоо. Наижл эргэж хараад арагшаа толийтол самнасан тослог үстэй, бор хүрэм өмд хослуулан өмссөн эрийг харав. Тэр Лондонгийн Оройн Мэдээ сонины сурвалжлагч Гэйри Кент байлаа. Урьд нь тэр Кентэд хэдэн хүн хайж олоход тусалж байжээ. Тэр Кентийг Дакворттой уулзсан байж магадгүй гэж санаа нь зовж, суудал дээрээ тогтож ядавч тэд таараагүй ч юм бил үү гэж бодлоо.
- Сайн, Гэйри гэж Наижл сэжиглэнгүй хариулав.
- Уулзаагүй уджээ , тийм ээ?
- Харин тийм ээ.
- Их сургуулийн ажил чинь бүтэлгүйтсэн гэж би сонссон. Тэр Дэйвтэй уулзжээ. Кент ойлгож байгаагаа илэрхийлэх мэт хамраа үрчснээ
- Тэгэхээр чи одоо чөлөөтэй гэсэн үг үү? Наижл толгой сэгсэрч
- Үгүй, би одоо зөвхөн удам судлалаараа дагнах санаатай байгаа гэлээ.
- Хөөе, энэ чинь харин худлаа. Чи цагдаа нартай ажиллаж байгаа биз дээ? "Дакворт" гэж тэр бодсон ч хариу хэлсэнгүй.
- Сонсооч, энэ миний сонирхлыг татаад байна гэснээ
Кент
- Ямар учраас цагдаа нар Ноттинг Хиллийн хүн амины хэрэг мөрдөн шалгах ажилд чамаар туслуулаад байгаа юм бэ? гэлээ.
- Би чамд юу ч хэлэхгүй ээ, Гэйри. Ямар ч тайлбар хүлээх хэрэггүй. Тэр Кентийг зүгээр зогсчих хүн биш гэдгийг мэдэх билээ.
- Энэ ямар нэгэн гэр бүлийн намтар түүхтэй холбоотой. Намайг ямар ч байсан олж чадна гэдгийг чи мэдэж байгаа. Тэр оросын усан доогуур шумбагч онгоцноос ч долоон доор цагдаагийн газраас мэдээлэл алдагдаж байгаа. Хэрвээ чи овсгоотой хөдөлбөл жаахан мөнгө олоод авчихаж чадна.
- Надад хэлэх юм алга. Одоо ч тэр, маргааш ч тэр, хэзээ ч үгүй. Би чиний үнэрч нохой шиг чинь байхаа больсон.
Кент түүнийг өрөвдсөн маягтай харж толгой сэгсэрснээ
- Дакворт бүх хэвлэл мэдээлийнхэнтэй уулзаад завгүй байна лээ. Чи тэр бүдүүнийг чамайг дорд үзэж эзэн шиг аашлахыг зөвшөөрөх гэж үү?
- Тэр юу дуртайгаа хийг.
- Чиний ариухан амьтан шиг аашлаад байсан их сургууль дээр чухам юу болсон юм бэ? Магадгүй би хэдэн удаа утасдаж жаахан ухаж төнхдөг ч юм бил үү. Одоо чи цагдаа нартай ажиллаж байгаа болохоор энд ямар нууц байгаа нь сонин санагдчихлаа. Наижл тэр хэр их юм мэдэж байгаа юм бол, энэ хооронд тийшээ хэдийн утасдсан юм болов уу гэж өөрөөсөө асуув.
- Юу дуртайгаа л хий, Гэйри. Кент мөрөө хавчиж исгэрснээ
- Харамсалтай байна. Удам судлал олны танил болсон гэдгийг би чамд урьд нь хэлж байсан. Манай сонин энэ талаар зарим нэгэн нийтлэл бичих хүн хайж байгаа. Жишээлбэл нэг уншигчийн эмч байсан өвөг эцгийг нь олж асуудлыг шийдэж өглөө гэх мэт. Намайг ингэж хэлж байгаад уучлаарай. Чам шиг гэрэлтсэн цэнхэр нүд, сайхан эрүү, өтгөн халимагтай, бас ухаалгыг илтгэсэн нүдний шил зүүсэн фотоген залуухан мэргэжилтэн үүнийг хийвэл сайн юмсан.
- Чөтгөр чамайг аваг, чи ч намайг сайхан зусардаж байх шив, Гэйри. Кент Наижлын юу бодож байгааг мэдэхээр түүнийг ширтэж, хэлсэн үг бүрээ батлах мэт толгой дохилоо.
- Хараад байхад чи цагдаагийнханд үнэнч үлдэхээр шийдсэн бололтой гээд нэрийн хуудсаа Наижлын өмнө ширээн дээр хаяснаа
- Одоо санахад чи мөрдөгч Фостерт миний мэндийг дамжуулж болно шүү гэв. Кент холдон явснаа гэнэт эргэж
- Гэр бүлээсээ гадуурх үхэлтэй хөөцөлдөж, өөрийгөө завгүй байлгаж байгаа чинь надад таалагдаж байгаа шүү гэж түүнд бас нэмээд хэлчихээрэй гэж хэлэх нь тэр.
Кентийн хэлсэн зүйл Наижлын сонирхлыг татав. Талхныхаа төлөө юм болгонд хошуу дүрж явдаг сурвалжлагчийн явахыг хүлээж байгаад Наижл гадагшаа гарч Фостер луу утасдлаа.
Ахлах мөрдөгч утсаа аваад
- За, гэж их л бухимдаж байгаа бололтой архирав.
- Бекэд амьд үлдсэн үр удам байхгүй юм байна гэж Наижл шууд хэллээ.
- Чи юу гэсэн бэ? Нэг ч байхгүй гэнэ ээ? Яаж тийм юм болдог байна?
- Энд онцгой гэхээр юм алга. Тэр хоёр хүүхэдтэй байснаас нэг нь зургаан настайдаа сүрьеэгээр нас барсан. Охин нь хэзээ ч гэрлэж байгаагүй юм байна. Гэхдээ тэр гэрлээгүй ч хүүхэдтэй болсон байж болох юм. Хэрвээ бид хүүхдийг хайвал Смит гэдэг овгийн нэрээр хэзээ ч олж чадахгүй. Бекийн бэлбэсэн эхнэр дахин гэрлэж өөр хоёр хүүхэдтэй болжээ. Би тэднийг хайж болох ... Наижлын дуу нь гарахаа больчихов. Хэдийгээр энэ хэрэгт чадах чинээгээрээ оролцохыг хүсэвч Фостер түүнд үүнийг битгий даалгаасай гэж тэр маш их хүсч байлаа. Энэ бол хэдэн зуун мянган Смитийг судалж үзэх хоёр гурван өдрөөр үргэлжилж магадгүй хүнд хүчир ажил, тэгээд ч бас үр дүнгүй дэмий ажил болчихож болно.
- Үгүй, тэндээс бид юу ч олохгүй. Бек бол тэдний аав биш. Би тэднийг түүний үхлийн талаар хойшдын үр удамдаа хэлж үлдээсэн гэж бодохгүй байна. Одоохондоо энэ асуудлыг орхисон нь дээр.
- Бас нэг юм байна.
- За хэл гэж Фостер яарсан бололтой адгуу хэлэв.
- Би Оройн мэдээ сонины сурвалжлагчтай ярилцах хэрэг гарсан. Гэйри Кент. Фостер санаа алдлаа.
- Тэр намайг танд мэнд хүргээрэй гэж дамжуулсан.
- Түүнд анхаарлаа хандуулах хэрэггүй. Тэр чинь нэг муу өөдгүй новш байгаа юм. Арай бүдүүлгээр зүйрлүүлж хэлэх юм бол муу өгзөг долоогч. Тэр баримтны талаар мэдсэн юм байна уу?
- Үгүй, тэр энэ талаар яриагүй. Би түүнд юу ч хэлээгүй. Гэхдээ тэр намайг таны төлөө ажиллаж байгааг мэдэж байсан.
- Түүнд л сайн юм болж. Хэрвээ чи тиймэрхүү бөгс ухагчидтай дахин тааралдвал чөтгөр шулам руугаа тонил гэж хэл. Мөнгөний төлөө юу ч битгий хийгээрэй. Сониныхон ямар ч аргаар хамаагүй чамд төлөхгүйн тулд бүх арга саамаа хэрэглэх болно. Тийм болохоор чи нэг зоос ч олж харахгүй.
Тэд хэсэг дуугаа хураацгаав.
- Мөрдөгч өө, Цагдаагийн архив устгагдсан болохоор аллагын тухай баримтууд байхгүй болсон гэдгийг би саналаа.
Фостер зөвшөөрч байгаа бололтой бувтналаа.
- Үндэсний Сонины Номын санд өнгөрсөн зуун хэдэн жилийн бүх орон нутгийн болон улсын сонин хадгалагдаж байдаг. Тэндээс 1879 онд болсон хэргийн тухай нийтлэгдсэн сонинг олох боломж байна. Миний бодлоор энэ нийтлэлийг хайж олвол тус болж магадгүй юм гэж Наижл хэллээ.
- Сайн байна. Энэ чинь харин дажгүй сонсогдож байна. Колиндэйлийн салбар бямба гаригт онгорхой байдаг болов уу?
- Тийм ээ, дөрвөн цаг хүртэл гээд Наижл цагаа хальт харвал бараг нэг болох гэж байв.
- Чи үүнийг амжуулж чадах уу?
- Тэгэлгүй яахав.
- Сонсч бай, надад нэг санаа байна. Би тэр номын санг цагаа уртасгаж хаахгүй байлгахын тулд хүнээр утасдуулъя. Энэ чамд туслах болов уу?
- Мэдээж.
- За тэгвэл тохирлоо. Хэрвээ чи ямар нэг юм олвол надтай шууд холбоо бариарай.
Фостер утсаа шууд тасалчихав.



10


Умардын Төмөр замынхны ажлын хариуцлагагүй алдаанаас болж Наижл Колиндэйлийн буудал дээр бараг хоёр хагас болж байхад ирлээ. Нар Лондонгийн энэ царай муутай, орхигдсон хэсэгхэн газрыг ч ялгалгүй дулаан элчээрээ харамгүй ээнэ. Наижл баруун тийш эргэн Колиндэйл Авеню гэгддэг нэг хэвийн хийцтэй гудамжаас гучаас тавин метрийн зайтай байгаа сонины архивыг чиглэн явлаа. Энэ архивын газар 1903 онд хэвлэл мэдээллийн хуучин материалуудыг хадгалдаг мэдээллийн төв нэртэйгээр байгуулагдаж, 1932 оноос олон нийтэд нээлттэй болжээ. Энэ нь баригдаж байсан үеийнхээ хэв шинжийг илтгэсэн хийц муутай улаан тоосгон барилга байлаа.
Наижлыг уншлагын танхимд оронгуут мартагдахын аргагүй хуучин цаасны дотор муухайрам танил үнэр ханхлав. Хэрэгт холбоотой үеийн сонины дугааруудыг авч үзвэл тэр өнгөрсөн үед очсон мэт болов. Тэр үеийн тухай, тэр орчныг бүрдүүлж байсан хүмүүсийн туулж өнгөрүүлсэн амьдралыг хүүрнэсэн нийтлэлүүд Наижлыг үнэхээр гайхшруулжээ. Шүүх цагдаагийн мөрдөлт, шүүх хурлын тухай сурвалжлага, нас барсан тухай мэдэгдэл, шинэ мэдээ, энэ бүхэн удам судлаачийн хувьд алт эрдэнэс шиг үнэтэй зүйл юм. ГБТөвд эх материалуудын оронд зөвхөн бүртгэл тодорхойлолтууд байдаг тул өнгөрсөн үеийн тухай дэлгэрэнгүй мэдэхэд учир дутагдалтай билээ. Харин энд, Кориндэйлд нэг шатан дээр авирч гараад л тэр үеийн үйл явдлын дунд ороод явчихна.
Наижл нэг сул суудал олов. 1820 оноос хойшхи Британы орон нутгийн болон улсын бүх сонин хадгалдаг энэ архив асар их талбай эзлэх хэдий ч судалгаа хийх хүмүүст зориулсан танхим нь эгэл даруухан харагдана. 1932 оноос хойш энэ уншлагын заал ер өөрчлөгдсөнгүй, нүцгэн цагаан хана, хэзээ ч зөв явдаггүй модон цаг, мөн тавин зургаан уншлагын ширээтэй ажээ. Наижлд энэ бүхэн урлагийн бүтээл шиг санагдав. Ширээн дээрх уншлаганд зориулсан жижиг хэрэгслүүдийг зэсээр хээ угалз гарган гоёмсог хийсэн, мөн товчлуурыг дарж асаахад өвөрмөц дуу гаргадаг урт гонзгой уншлагын гэрэлтүүлэгч чийдэн, ширээний дугаар, олон жилийн турш хэрэглэсээр халцарч хонхойсон он оны дугаарыг давхарлаж тавьдаг модон жааз зэргийг ширээн дээр бэхэлжээ. Хажуугийн тасалгаанд ховорхон хэрэглэдэг хэдэн компьютер, цахилгаан их зарцуулдаг бичил хальс гүйлгэж хардаг хэдэн аппарат байрлуулжээ. Тэдгээр аппарат хэт ачааллаасаа болж исгэрч хүржигнэж дуугардаг, зөвхөн 1932 оны бичил хальсыг гүйлгэж харах үедээ л бараг солиорч мэдэхээр эд билээ.
Наижл эхлээд лавлах товчоо руу очлоо.
- Өдрийн мэнд гэж тэр лангууны ард сууж байсан аймхай байрын төрхтэй эмэгтэйтэй мэндлээд
- Би Наижл Барнес байна. Миний мэдэж байгаагаар цагдаагийн газраас хүн утасдаж намайг ирнэ гэж мэдэгдсэн байх ёстой. Тэр өөрийгөө албан ёсоор танилцуулах зорилготой бага зэрэг бөхөсxийлээ. Эмэгтэйн нүд нь гэрэлтээд ирэв.
- Өө за гэж тэр зориг орон хэлээд
- Хүсэлт гаргах лангуун дээр байгаа Рон энэ талаар мэдэж байгаа. Тэр танд туслах болно гэлээ.
Минут орчмын дараа сүржин дүртэй тарган эр ирж мэндлэв. Тэр хүрз шиг том гар, өрөвгөр сахал, богино ханцуйтай цамцных нь доор урагшаа түрсэн асар том гүзээтэй ажээ.
- Удаан үлдээх болсонд уучлаарай гэж Наижл хэлэв.
-Зүгээр дээ, залуу минь. Оройн турш гаанс нэрж эхнэртэйгээ суухаас өөр хийх юм надад байхгүй. Харин ч та надад хийх ажил гаргаж өглөө. За, та хаанаас эхэлнэ гэж бодож байна?
Наижл улсын хэмжээнд гаргадаг сонингуудаас эхлэхээр шийдэв. Сонинд олон гэмт хэрэг, аллагын тухай аль болох аймшигтайгаар дүрслэн бичдэг байжээ. Орон нутгийн сонинд харин энэ талаар өнгөцxөн дурдаж, ихэвчлэн зах нээгдэх цаг эсвэл жимс ногоо, хүнсний бүтээгдхүүн ямар үнэтэй байгаа талаар нийтэлдэг. Наижл 1879 оны гуравдугаар сарын Цаг үе сонины дугааруудыг сонирхож байлаа. Хэдийгээр хүн амины хэргийн тухай энэ сонинд нийтлээгүй байж магадгүй ч хайгаад үзэх нь зүйтэй санагдав. Мөн тухайн үед хамгийн хямдхан, өрсөлдөөнд гуравт багтдаг байсан Өдөр тутмын Цахилгаан мэдээ, гэмт хэргийн тухай нийтэлдэг байсан долоо хоног тутмын Дэлхийн Мэдээ зэрэг сонины дугааруудыг олж өгөхийг Роноос гуйлаа.
Рон архивын доод давхар луу алга болов. Наижл
суудалдаа эргэн очоод цаг руугаа үе үе харсаар суулаа. Уншлагын ширээ одоохондоо хэрэггүй бололтой. Түүний асуусан жилийн дугаарууд бичил хальсанд хадгалагдсан байдаг. Гэвч Наижл түүнд яснаасаа дургүй билээ. Тоосонд дарагдсан бүдэг гэрэлтдэг дэлгэцэн дээр нүдний өмнө эцэс төгсгөлгүй жирэлзэх бичил хальснуудыг харах нь их ядаргаатай, дээр нь гар аргаар гүйлгэсээр компьютерийн хулганаас шалтгаалдаг эмгэгтэй (RSI) болдог. Хальсан дахь үрчийж нугаларсан хэсгүүдийг тайлж унших гэдэг сэрээгээр шөл уухтай адил.
Роныг хайрцагтай бичил хальснуудыг авчирч өгөхөд Наижл тэдгээрийг аваад аппарат руу явлаа. Энэ аппаратны дэлгэц тавиад оны үеийн зурагтынхтай адилхан хэлбэртэй. Наижл эхлээд Цаг үе сонины хальсыг гүйлгэж үзвэл нөгөө хэргийн тухай юу ч олдсонгүй. Викториагийн үеийн хэвлэл мэдээллийн нуршаа нийтлэлийг харж байгаа нь Наижлын хувьд анх удаагаа биш билээ. Нэг дугаарт бараг арван таван мянган үг багтаасан засгийн газрын сөргөлдөөний талаар шигүү эгнээгээр ямар нэгэн зураг эсвэл зар сурталчилгаа оруулалгүй нийтэлжээ. Хэн тэр ядаргаатай зүйлийг дуустал уншдаг байсан нь Наижлд сонин санагдав.
Санаа нь бага зэрэг амарсан тэрээр Дэлхийн Мэдээ сонины хальсыг гүйлгэж харав. 1843 онд анх хэвлэгдэн гарч, Лондонгийн шүүхийн эгдүүцлийг их хүргэдэг байсан, мэдээний эх сурвалжийг хоромхон зуур давс хужрыг нь ихдүүлж нийтэлдэг Эрэг шураг буланд Алберт Бекийн аллагын тухай нийтлээгүй бол өөр газраас олох боломж бага байлаа. Наижл 1879 оны бичил хальсан дээрх сонинг нэгдүгээр сараас эхлэн харахаар шийдлээ. Долоо хоногийн дугааруудыг аажмаар гүйлгэн харж байхдаа том үсгээр онцолж бичсэн сэжиг бүхий мөртлөө улиг болсон БРИСТОЛ ДАХЬ АРААТНЫ ҮЙЛДСЭН ГЭМТ ХЭРЭГ, ҮЛ ИТГЭГЧДИЙН СҮРДҮҮЛЭГ зэрэг гарчгуудад анхаарлаа хандуулж байлаа. Бүх дугаарын эхний хуудсан дээр ДОЛОО ХОНОГЫН ОНИГООНУУД гэдэг гарчгийн доор үнэндээ инээдтэй юм юу ч байхгүй, уншигчдад зориулсан шог хошин яриануудыг нийтэлсэн байв.
Наижл дөрөвдүгээр сарын эхний дугаар дээр түр саатлаа. Энд Зулугийн бослого болон Австрали дахь Келлигийн дээрэмчдийн зэвсэгт мөргөлдөөний тухай нийтлэл бичжээ. Тэр дараагийн хуудас руу гүйлгэх гэтэл доор нь байгаа нэг гарчгийг хараад зүрх нь бараг зогсчих шахав.

КЕНСИНГТОН: ГУРАВДАХЬ АЙМШИГТ АЛЛАГА

Нийтлэлд ийнхүү дурьджээ:
Гурван эрэгтэйн цогцос газар дээр тунарсан цусан дунд хэвтэж байжээ. Нэг чөтгөр хурц мэсээр тэдний дотор эрхтнийг нь гаргаж хаясан байна. Өчигдөр оройны есөн цагийн байдлаар Умард Кенсингтоны орон нутгийн засаг захиргаа хүмүүсийн айдсыг хүргэсэн эдгээр гэмт хэргийг хэн үйлдээд байгааг тодруулж чадаагүй байна. Ноттинг Дэйлд амьдардаг, тоосго өрөгч Самуэл Рубак нэртэй эхний хохирогчийн сэглэгдсэн цогцос түүний гэрийн ойролцоогоос олджээ. Тэр эрэгтэйг гуравдугаар сарын 24-ний даваа гаригийн орой нэг уушны газар сүүлчийн удаа харсан байна. Гэтэл дараа нь гуравдугаар сарын 29-ний бямба гаригийн өглөө Умард Кенсингтон дахь Кларендоны Өргөн чөлөөнд амьдарч байсан, арьс элдэгч Алберт Бекийн хутгалуулсан цогцос Ладброк Гровийн ойролцоо байдаг Синт Жоны Сүмийн дэргэдэх төгөлд хэвтэж байхыг хажуугаар нь өнгөрч явсан хүмүүс олжээ. Түүний эхнэр, хоёр хүүхэд нь хэцүүхэн байдалд үлдэж хоцорлоо. Гурав дахь хохирогч нь мөн Умард Кенсингтон дахь Харроу Өргөн чөлөөнд амьдарч байсан, 38 настай төмрийн дархан Леонард Чилдэ гэгч байв. Эхнэр нь дөрвөн хүүхэдтэйгээ бэлбэсэрч хоцорчээ. Хамгийн том хүүхэд нь дөнгөж арван гурван настай юм байна. Түүний цогцос дөрөвдүгээр сарын 1-ний мягмар гаригийн өглөө эрт Ноттинг Хилл галт тэрэгний буудлын ойролцоогоос олдсон. Цагдаагийн хүчнийхэн оршин суугчдыг тайвшруулж эдгээр бузар гэмт хэргийг үйлдсэн тэрхүү араатныг эрэн сурвалжиж байгаагаа мэдэгдсэн байна. Төрөл төрөгсөд болон ойрын хөршүүдээс хэрэгт холбогдолтой ямар нэгэн мэдээлэл, эд мөрийн баримт болох зүйлс, жишээлбэл цус болсон хувцас, хэн нэгний зан байдал өөрчлөгдсөн эсэхийг олж илрүүлбэл Умард Кенсингтоны цагдаагийн газарт даруй мэдэгдэхийг хүсчээ.

Наижл уншиж дууслаа. Тэр гарч явахаар шатаар уруудан буух зуураа Фостерын утасны дугаарт залгав. Фостер утсаа хурдан авлаа.
- Би Алберт Бэкийн аллагын талаарх нийтлэлийг уншлаа.
- Тэнд юу гэж бичсэн байна?
- Алуурчин гурван удаа ийм хэрэг үйлдсэн байна. Алагдсан цогцоснууд гуравдугаар сарын 25-ны мягмар, гуравдугаар сарын 29-ний бямба, дөрөвдүгээр сарын 1-ний мягмар гаригт олджээ. Утасны цаанаас нэг хэсэг чимээ гарсангүй.
- Дөрөвдүгээр сарын 1 гэж Наижл давтан хэлээд хариуд нь Фостерын санаа алдахыг сонслоо.
- Би маргааш ямар өдөр гэдгийг мэдэж байна гэж Фостер үгээ зөөж хэлснээ
- Миний санааг зовоогоод байгаа юм ганц энэ биш гэлээ.
- Хэрвээ тэр одоо яг адилхан хийж байгаа бол өнгөрсөн бямба гаригт хэн нэгнийг алсан байх учиртай. Гэтэл бидэнд цогцос алга. Эхний болон гурав дахь хохирогчийг хаанаас олсон байна?
Наижл сайн тунгааж бодох хэрэгтэй байлаа. Гүйлгэж харсан тэр олон жилийн баримтууд түүний толгойд кино хальс шиг бууж үлджээ.
- Эхнийх нь Ноттинг Дэйлийн Брик Фийлд, гурав дахь нь Ноттинг Хиллийн галт тэрэгний буудал байсан.
- Цогцоснууд олдсон газрууд болон хүн амины хэргүүдийн талаар өөр юу мэдээлснийг олж мэд. Тэгээд юм олдвол дахиад залгаарай.

Фостер сандлын түшлэг дээр тохсон хүрмээ авч өмслөө. Тэгээд мэдээллийн өрөөнд орж бүх хүмүүсийн анхаарлыг өөртөө татахаар алгаа ташив.
- Бүгд анхааралтай сонс. Би Наижл Барнестай утсаар ярьсан. Тэр 1879 оны сонины мэдээнээс Умард Кенсингтонд долоо хоногийн дотор гурван хүн амины хэрэг гарсныг олсон байна. Хоёр дахь хүн амины хэрэг нь Алберт Бекийн хэрэг байжээ.
- Хоёр дахь гэсэн үү? гэж Хадер асуув. Фостер толгой дохиод
- Гайхахаар зүйл ганц энэ биш. Гурав дахь хохирогч 1879 оны гуравдугаар сарын 31-нд алагдажь дараагийн өдөр нь олдсон байна гэлээ.
Өрөөнд ялаа ниссэн ч дуулдахаар чимээгүй болов.
- Одоо дараахь даалгаврыг гүйцэтгэ. Энди, Хадер хоёр багтай хамт Ноттинг Хилл Гэйт рүү явна. Барнесийн хэлснээр 1879 онд гурав дахь цогцос тэндээс олдсон. Гудамж бүхэлдээ харагдах газрыг олж хүмүүст энгийн хувцас өмсгөж, сэжиг авхуулахааргүй байрлуул. Буудлыг хараан доороо байлган ажиглалт хийж болох газар ол. Сүүлд би та нар дээр очиж нэгдэнэ.
- Нэг дэх хүн амины хэргийг яах болж байна? Хэрвээ тэр адилхан... гэж Хадер хэлтэл Фостер
- Би нас барсан хүмүүсийн дунд хайж үзье. Чи харин тэр үхэгсэд дээр дахиад нэгийг нэмэхгүй байх тал дээр санаа тавь гэлээ.

_________________
Sakura


Top
   
PostPosted: Jun.29.17 1:46 am 
Offline
Дархан Гишvvн
Дархан Гишvvн
User avatar

Joined: Jul.30.06 7:33 am
Posts: 200
Location: Holland
11


Цогцос хадгалдаг газрын ажилчин мөрдөгч Фостерыг шууд орж ирэхэд санаа нь зовсон шинжтэй харлаа. Бямба гаригийн орой ээлжтэй байсан тэр зайлшгүй тохиолдолд хохирогч болсон хүмүүсийн цогцсыг дотогш оруулдаг билээ.
- Танд юугаар тус болохсон бол? гэж тэр эзэн аятай aсуунгаа
нүдний шилнийхээ цаана нүдээ цавчлав.
- Тэгэлгүй яахав. Би өнгөрсөн хагас бүтэн сайнд авчирсан бүх цогцсыг хармаар байна. Энд байгаа бүгдийг.
- Та утсаар ярьж зөвшөөрөл авсан уу? гэж ажилчин сандрангуй асуулаа.
- Сонс, гэж дуугаа өндөрсгөснөө Фостер биеэ барьж
- Чамайг хэн гэдэг вэ? гэв.
- Льюк.
- Льюк, би хүн амины хэрэг хариуцаж ажиллаж байна. Би энэ цогцоснуудыг маш яаралтай шалгах хэрэгтэй. Ийм учраас би дотогшоо орж тэднийг харна. Намайг саатуулахгүй байсан чинь дээр дээ. Ойлгов уу? Льюк толгойгоо аажуухан дохилоо.
- Чи ухаантай юм байна.
Фостер залууг лангууны ард үлдээгээд хөргөгчтэй байр байдаг доод давхар луу орохоор хэдэн хавтастай хаалгаар дамжин явлаа. Доор бууж ирэхэд агаарын хэм эрс буурлаа. Бас дахиад нэг хаалга, гэвч тэр онгойсонгүй. Фостер Льюкыг дуудаж хашгирлаа. Хаа нэгтээ хаалга савлахыг сонсоод цогцос хүргэгч машин ирсэн байх гэж тэр бодов. Залуу эр хурдан алхсаар доошоо бууж ирээд хаалганы дэргэдэх дэлгэцэнд код орууллаа. Фостер хаалгыг түлхэн онгойлгоод дотогш орвол санасныг бодвол мөс шиг хүйтэн биш ажээ. Амнаас савсан гарах уур бяцxан үүл шиг харагдана. Хаалганы хоёр талаас эхлэн хөргөгчнүүдийг хана дагуулж эгнээ болгон байрлуулжээ. Тасалгааны голд хэдэн ширээ байсны нэг дээр хар ууттай цогцос байв. Льюк Фостерын харцыг дагуулан хараад
- Тэрнийг задлан хийх хүртэл тэнд байлгаж байгаа юм. Нэг архичин байна лээ гэж цогцос яагаад тэнд хэвтэж байгааг тайлбарлав.
Тасалгааны эсрэг талд никельдсэн багажнууд, цогцсыг дээш нь задлангийн өрөөнд оруулдаг өргөгч шат харагдана. Фостер шатны дэргэд байгаа цагаан самбарыг олж харлаа. Дээр нь хөргөх хайрцагны дугаар, нас барагчийн нэрсийг бичиж тэмдэглэжээ.
- Эдгээр хүмүүсийг хэзээ нас барсан, хэзээ авчирсныг хаа нэгтээ тэмдэглэсэн байгаа юу?
- Бүртгэлийн дэвтэрт байгаа.
- Тэрнийгээ аваад ир. Льюк яваад өгсөнд Фостер автомат руу очиж хос резинэн бээлий гаргаж авлаа. Түүнийг бээлийгээ өмсөх хооронд Льюк гартаа том хар ном барьчихсан амьсгаадсаар буцаж ирэв.
- Та ямар өдрийнхийг хайж байгаа юм бэ?
- Эхлээд өнгөрсөн бямба гаригийн орой, ням гаригт авчирсан бүх хүнээс эхэлье. Хэзээ үхсэн нь одоохондоо хамаагүй.
Льюк номоо төмөр ширээн дээр тавьж, хуудсыг нь эргүүллээ. Фостер номыг өөрөө авч үзэхээр гараа сунгатал Льюк
- Өө, энд Фааэи гэж байна гэлээ. Фостер самбар луу харвал тэнд тийм нэр байсангүй.
- Өнгөрсөн пүрэв гаригт гашуудлын өрөө рүү хүргэгдсэн байна. Автомашины осол байжээ гэж Льюк хэллээ. Фостер ямар гашуудлын өрөө байсныг тэмдэглэж авав.
- Гордон. Самбар дээрх нэрний ард хөргөх хайрцаг 13
гэж тэмдэглэжээ. Фостер хөргөгч рүү очиж бариулаас татаж тавиурыг гаргалаа. Тэгээд уутны цахилгааныг нээвэл тавь орчим насны тарган эр байв. Ам нь ангайсан, арьс нь хөх туяатай харагдана. Фостер бүсэлхийнээс дээш цээжийг анхааралтай ажиглав. Юу ч олж хараагүй тул Льюкээр туслуулахаар занган дуудаж цогцсыг суулгахаар оролдлоо. Нилээд хүч гаргаж байж ар нуруу, дараа нь бүх биеийг шалгаад ямар ч шарх шалбархай, толбо олсонгүй.
- Зүрхний шигдээс үү гэж тэр Льюкээс асуусанд нөгөөх нь толгой дохиод
- Бямба гаригийн орой гэртээ гэж хариуллаа.
- Тэр магадгүй сугалаанд хожсон биз гэж Фостер хэлээд уутны цахилгаан товчийг буцааж татаад тавиурыг түлхэж хаалаа.
Дараагийн нэр Ибрахим гэж байв.
- Тэр бүр хөлдөөгчинд байгаа, дугаар 30 гэж Льюк хэллээ.
Фостер гайхалтай, гэвч одоогоор надад хэн ч саад болохгүй гэж бодов. Энд доод тал нь нэг ширхэг хасах зургаан хэмийн хөлдөөгч хайрцаг байдаг бөгөөд цогцоснуудыг задралаас хамгаалахын тулд тэнд хадгална. Хоёр дахь шинжилгээний ажилд зориулж тэднийг бүлээн усаар шүршиж гэсгээдэг ажээ.
- Түүнийг дахиж шинжлэхээр хадгалах ёстой юм уу? гэж Фостерыг асуусанд Льюк толгой сэгсэрлээ.
- Үгүй, түүнийг олоход хэдийн задралд орчихсон байсан.
- Янзтай гэж Фостер амандаа бувтнаснаа хаалгыг онгойлгон тавиурыг татаж гаргалаа. Уут хэвийн хэмжээнээс жижигхэн бөгөөд хэлбэр дүрсгүй харагдана. Фостер гүн амьсгаа аваад уутыг болгоомжтой нээлээ. Хүйтэн ямартай ч өмхий үнэрийг багасгасан боловч Фостер дотор нь байгаа юмыг хараад маш их цочирдов. Биеийг мөчлөн хуваажээ. Энд нэг гар, тэнд нэг хөл, дунд нь цээжний хэсэг байсан боловч толгой нь харагдсангүй. Ялаа батганы хоол болж байснаас бүгд ногоорчихсон байв. Фостер энэ хэргийн тухай саналаа. Энэ хэрэг дээр өөр баг ажиллаж байгаа бөгөөд өшөө авалттай холбоотой байж магадгүй гэж таамаглаж байгаа билээ.
Фостер нэг тасалсан мөчийг аваад анхааралтай харлаа. Ялзарсан махны үнэр хамрыг нь сэтлэх шахсан тул амаараа амьсгал авав. Тэр бүх биеийн хэсгийг мөч мөчөөр нь өргөж үзээд, дараа нь цээжийг эргүүлж үзвэл хайж байсан юм нь харагдсангүй. Тэгээд бүгдийг хурдхан уутанд буцааж хийн нүднээсээ далд оруулаад санаа нь амарлаа.
Жагсаалтанд байсан дараагийн хүний нэр нь байсангүй. Льюк түүнийг ням гаригийн өглөө авчирсан гэж хэллээ. Насыг нь тодорхойлж хэлэхэд хэцүү, дөчин хэдтэй байх гэж таамаглажээ. Тэр турж эцсэнээс арьс нь унжсан царайтай, сор суусан хар үс, засуулаагүй хар саарал сахалтай харагдана. Энэ бол өнгөрсөн ням гаригт амиа хорлосон нөгөө гуйлгачин, Хадерын санаа тавиад байсан тэр хүн байлаа.
Фостер цахилгаан товчийг буцааж татах гэснээ анхаарлыг нь татсан ямар нэг юм байх шиг санагдаад цогцсыг шалгаж эхэллээ. Цээж, гэдэс, зүүн гарыг шалгавал юу ч харагдсангүй. Баруун гарыг өргөж харвал тариурын зүүний оромнуудаас өөр юм байсангүй. Бодвол хар тамхичин байсан бололтой.
Тэр толгойгоо гэлжийлгэн зүүний ормуудыг сайн ажиглавал героин шахахад үүсдэг сорвижсон жижигхэн нарийн зурааснууд байв. Гэтэл тэр сорвинууд өөр хоорондоо холбогдсон болохыг Фостер олж харлаа. Тэгээд бүр ойртож харвал хоёр улаан нарийхан ташуу зүсэлт хоорондоо нэг жижиг зүсэлтээр холбогдсон байв. А үсэг. Энэ өмнөхийг бодвол ялгаж харахад хэцүү, хайнгадуу хийсэн боловч бусад тэмдэгтүүдийг олж харахад амархан байлаа. Энд бас Дарбиширийн цээжин дээр байсантай адилхан үсэг тоонууд байх нь тэр. 1А137.
Фостер Хадераас уучлалт гуйх хэрэгтэй болжээ. Тэр
харцаа цогцосноос салгаж чадсангүй гарыг эргүүлж буулгаад
- Үхлийн шалтгаан? гэж Льюк рүү бараг хашгиран асуулаа.
- Боомилогдож үхсэн гэж таамаглаж байгаа.
- Хордлого судлалын төвөөс ямар нэг юм сонссон уу?
- Үгүй. Гэхдээ хүчтэй мансууруулагч, спиртний төрлийн юм илэрсэн. Фостер цогцсыг дахин тойруулан харж байснаа хөлний шагайнаас барьж өргөлөө. Энэ хүний хөлийн тавхайд гудамжинд тэнүүчилж байсны ямар ч ул мөр харагдсангүй. Ихэнх гуйлгачдын хөлийн ул тавхай эвэршиж хагарсан, цэврүүтэж холгосон, бохир заваан, муухай үнэртэй байдаг билээ. Энэ залуу хөл арчлагчтай гэрлэсэн л биш бол энд үнэхээр ойлгогдохгүй хачин юм болоод байв. Түүний гар гудамжинд унтаж, ус зайлуулах хоолой, хог ухаж спирт уудаг гуйлгачдын саарьтсан гартай огт адилгүй конторын ажилтай хүнийх шиг зөөлөн, толигор арьстай, эвэршсэн ул мөргүй ажээ.
Энд ямар нэгэн алдаа гарсан нь ойлгомжтой.

Наижл Роноос Оройн Мэдээ, Оройн Жишиг сонины дугааруудыг олж өгөхийг хүслээ. Роныг эргэж иртэл бүтэн зуун өнгөрөх шиг санагдав. Тэр хүнгүй хоосон, цахилгаан үүсгүүрийн зөөлөн хүнгэнэх дуунаас өөр чимээ аниргүй танхимд ганцаараа удаан сууж байхдаа Роныг харааж зүхмээр байлаа. Уншлагын танхимд харанхуй болж таазнаас гинжээр холбож өлгөсөн асар том дугуй чийдэнгүүдээс дотор хүйт оргиулам сүүмэлзсэн, бүдэг гэрэл тусна.
Наижл ямар нэгэн юм хийх хэрэгтэй гэж бодоод хоёр дахь жижиг танхим руу явлаа. Танхимын нэг талд өдрийн гэрэл тусдаггүй, зөвхөн хэдэн чийдэн асаалттай, бичил хальс уншдаг аппаратны дэлгэцүүд сүүмэлзэнэ. Тэр урьд нь энд хэдэн цагаар бичил хальсан дээрх өнгөрсөн зууны эх бичлэгийг гүйлгэж хардаг байж билээ.
Зүүн талд бичил хальсны аппаратуудыг авч оронд нь зай хураагуураар ажилладаг хэдэн компьютер тавьжээ. Эдгээрийн нэг дээр хайлтын үг оруулж улсын хэмжээнд гардаг сонингуудын сүүлчийн дугааруудыг харж болно. Тэр нэг компьютерийн ард сууж товчлуурыг дарж асаав. Энд зөвхөн ойрын арваад жилийн сонингууд хадгалагдсан болохоор судалгааны ажилд ашиглахад учир дутагдалтай ажээ. Хэдий тийм ч Наижл жаахан ухаад үзмээр санагдав.
Наижл Фостер шиг цагдаа олон нийтийн дунд танил болсон байдаг болов уу гэж өөрөөсөө асууснаа хайлтын цонхонд Ахлах мөрдөгч+Грант+Фостер гэж бичээд Enter товчлуурыг дарлаа. Компьютер хэсэгхэн зуур шажигнан дуугарч байснаа арван есөн хайлтын үр дүнг гаргаж ирэв. Эхний хэдэн нийтлэлд түүний нэрийг дурдсан хүн амины хэргийн сурвалжлагууд байлаа. Гэтэл долоо дахь нь Наижлын анхаарлыг татлаа. "Цагдаагийн дээд тушаалын офицер Эцгээ Алсан хэрэгт буруугүй болох нь тогтоогдлоо". Энэ бараг найман жилийн өмнөх мэдээ байв. Наижл линкийг шууд дарлаа.

Энэрэнгүй үзлийн үүднээс эйтаназигаар эцгийгээ үхүүлсэн хэрэгт буруутгагдаж байсан Скотланд Ярдын ахлах мөрдөгчийн буруугүй нь тогтоогдож, түүний эсрэг гаргасан гомдлыг хэрэгсэхгүй болсон тул тэр дахин албандаа эргэж орлоо.
Ахлах мөрдөгч Грант Фостер, 39 настай, хоёр сарын өмнө, өнгөрсөн долдугаар сард түүний эцэг болох тэтгэвэрт суусан ахлах мөрдөгч Рожер Фостер Актонд байдаг гэртээ нас барсан байдалтай олдсоны дараа баривчлагдсан. Түүний хүү түргэн тусламжийн жижүүрийн албанд эцгийнхээ нас барсныг мэдэгдэж утасджээ.
Өнгөрсөн сард шүүхийн шийдвэрээр өндөр настан, ноён Фостерын үхлийн шалтгааныг судалж, шүүх хурлаар авч хэлэлцсэн. Задлан шинжилгээний эмч тодорхойлолтондоо: ахлах мөрдөгч Фостер үхэхийг хүссэн эцэгтээ тусалсан нь тодорхой байсан гэж бичжээ. Энэхүү туслалцаа нь гэмт хэргийн чанартай гэдгийг задлан шинжилгээний эмч шийдэх эрх байхгүй нь мэдээжийн хэрэг. Энэ бол цагдаагийн болон шүүх хүчний байгууллагын мэдэх асуудал билээ.
Ахлах мөрдөгч Фостер нь дахиж шүүхэд дуудагдахгүй эргэж ажилдаа орох болсон тухай мэдээ эйтаназигийн эсрэг хөдөлгөөнийхний дүргүйцлийг хүргэжээ. Өчигдөр орой Тэвлисийн хуучинсаг үзэлтэн, парламентийн гишүүн Адриан Левс ингэж хэлжээ: Олон нийтэд ямар гээчийн мэдээлэл өгөөд байгааг би ойлгохгүй байна. Хэн нэгэн үхэх эрхтэй гэсэн шийдвэрийг бид гаргах ёсгүй. Энэ бол бидний хайрт Ертөнцийн Эзний шийдэх асуудал. Үүн дээр нэмж хэлэхэд Метрополитан Цагдаагийн Газрынханд жирийн хүмүүст үйлчлэхээс өөр дүрэм журам байхгүй гэдэгт би итгэж байна.
Наижл арагшаа налж суугаад уншсан зүйлийнхээ талаар хэсэг эргүүлэн бодлоо. Хэдийгээр хэрэг хаагдсан ч Фостер ямар нэгэн аргаар эцгийнхээ үхлийг түргэсгэхэд тусалсан нь тодорхой. Хэрэв ийм явдал үнэхээр болсон юм бол тэр яаж энэ ажилдаа үлдэж чадсан юм бол? Наижл цагаа харлаа. Тэр ажлаа цааш үргэлжлүүлэн хийхийг хүсэвч Рон энэ барилгын хаа нэгтээ алга болсноос хойш хэдийн хагас цаг өнгөрч цаг орой болжээ.
Уншлагын танхимд эргэн ирвэл бас л хоосон байсанд дахиад хэр удаан хүлээх хэрэгтэйгээ мэдэхээр Наижл Роныг өөрөө хайж олъё гэж шийдлээ. Тэр ажилчдын ордог хаалга руу алхах зуураа тэр хаалганы ард юу байгаа бол гэж өөрөөсөө асуув. Тэнд агуй шиг том хөндий танхимыг дүүргэсэн архивын материалуудыг овоолж өрсөн тавиурууд байгаа болов уу? гэж бодсоор хаалгыг онгойлгон орвол гэрэлтэй шатны хонгилд яваад орчихов.Тэр цахилгаан шатны дэргэд зогсож байлаа.
Наижл товчлуур дээр дарангуут хаалга тэр дороо хажуу
тийшээ онгойлоо. Тэр Роныг гартаа бичил хальснуудыг барьсаар гараад ирэх байх гэж найдсан боловч цахилгаан шат хоосон байв. Наижл бүхээгт орж ганцxан К гэсэн товчлуур байхыг хараад түүнийг дарлаа. Хаалга хаагдан цахилгаан шат үл мэдэг чичирхийлснээ алгуурлан доошилж эхлэв. Бүхээг газарт хүрэх үед нэг удаа хүчтэй доргисны дараа хаалга хяхтнан маш алгуур онгойлоо. Наижл гурван хаалгатай хонгилд гарч ирээд аль хаалгаар орохоо мэдсэнгүй. Нэг нь баруун талд, хоёр дахь нь зүүн гар талд, гурав дахь нь чанх урд талд нь байв. Хаалганууд бүдгэрүүлсэн шилтэй байсан тул Наижл хаалганы ард юу байгааг харж чадсангүй. Баруун зүүн талын хаалганы ард харанхуй, харин өмнө талын хаалганы цаанаас гэрэл тусаж байхыг Наижл хараад Рон тэнд л байгаа байх гэж бодлоо
Наижл хаалгыг онгойлгон ханан талдаа xаалга цонхгүй урт хонгилд орж ирэв. Хонгилын үзүүрт нэг хавтсан хаалга харагдана. Хэрвээ Рон тэнд байхгүй бол дараа нь юу хийх вэ? Тэр хэдийн дээшээ гараад намайг байхгүй байгааг мэдээд яах бол? Би буцаад дээшээ гарах ёстой юм болов уу? гэж тэр өөрөөсөө асуув. Үгүй, тэр Роны энд байгааг мэдэж байлаа. Тэгээд ч түүнд тэр сонингууд маш их хэрэгтэй байгаа тул хонгилоор цааш алхлаа.
Тэр нугасан дээрээ нааш цааш ялимгүй савлах хар ногоон өнгөтэй хаалганы өмнө очив. Хаалгыг болгоомжтой онгойлготол он удаан жилийн тоос тортог, хуучин цаасны танил муухай үнэр хүчтэй ханхаллаа. Энд хав харанхуй байв. Солиормоор юм, хэрвээ Рон энд байгаа юм бол тэр яагаад гэрэл асаагаагүй байдаг билээ? гэж тэр бодлоо. Ганцxан хонгилын гэрэл ар талаас нь сулхан гэрэлтүүлнэ. Наижл мөрөө хавчснаа зүүн гараараа хаалганы дэргэдэх ханыг тэмтэртэл нэг хатуу хүйтэн юманд хүрлээ. Төмөр бололтой гэж тэр бодоод нугасны ойролцоо гараа гулгуултал ашгүй унтраалга олдсонд бушуухан дарав.
Өмнөх танхимаа сайн ялгаж харах хүртэл хэсэг хугацаа
өнгөрөв. Энэ бол тааз нь өөрөөс нь тавин сантиметр орчим өндөр намхан таазтай урт хонгил байлаа. Хоёр талаар нь шалнаас тааз хүртэл босгосон дээр нь олон төрлийн сонингууд жилийн дугаараар нь ялгаж тавьсан метал тавиурууд босгожээ.
Tэр Роныг бодоод инээд нь хүрэв. Тэр яаж энэ давчуу газар хөдөлж чаддаг байна? Тэр бараг зуун хорин кило татдаг болохоор ингэж их уддаг байх. Магадгүй тэр "Чарли ба шоколадны үйлдвэр" гэдэг хүүхдийн номонд гардаг Огастус Глээп насанд хүрчихээд энэ хонгилд хавчуулагдаад сууж байгаа мэт харагдах байлгүй.
Наижл энэ хонгил нэг бүр нь наян метрийн урттай дөрвөн агуулахын нэг гэдгийг мэдэж байв. Тэр хонгилын цаад талын хаалгыг олж харж чадахгүй гэдгээ шууд ойлголоо. Энд зөвхөн тоолж баршгүй олон сонины архивуудыг тавьсан эгнээнүүд л үргэлжилнэ. Өчигдрийн хэргээс болж энэ бүхнийг хардаг байж дээ гэж тэр бодов.
Хаа нэгтээ хаалга хаагдах чимээ гарсанд Рон байх гэж бодоод тэр нэрээр нь дуудлаа. Хорин таван километр урт тавиуруудаас боссон тоосонд тэр бараг бүтэхээ шахаж хүчтэй ханиалгаснаас сөөнгө хоолойгоор шивнэх шахам дуу гарчээ. Ханиалга нь намдахад эргэн тойрон нам гүм болов.
"Рон" гэж энэ удаад арай чанга дуудлаа.
Ямар ч хариу дуу гарсангүй. Тэр чимээ ар талд нь гарсан юм болов уу, эсвэл урд нь юм болов уу? Үүнийг ялгахад хэцүү ажээ. Чимээ урд талаас гарсан байх гэж тэр бодлоо. Тэгээд Роны бух шиг том дүрсийг олж харах байх гэж найдан тэр өмнөө байгаа урт хонгилоор алхав.
Чанх урд талд нь дахиад хаалга хаагдах чимээ сонсогдлоо. Наижл урагшаа нэг алхаад түүнийг дахиад нэг дуудав. Энд байх түүнд таалагдахгүй байсан тул би дээр сууж байдаг байж гэж бодоод эргэтэл ард нь нугасан дээрээ чимээгүй онгойсон хаалганы савалтанд агаар хуйлрахыг мэдрэв. Тэр хурдан эргэж харлаа.
- Чөтгөр чамайг... гэж Наижл хашгирлаа. Рон элгэндээ
тэвэрч байсан бичил хальстай хайрцагнуудаа алдчихав. Үхтлээ цочсон Наижл гараа буулгалгүй савчсаар байв.
- Бурхан минь, гэж Рон хэлээд зүрхнийхээ хавьцаа гараараа дарлаа. Хэн хэн нь хэсэгтээ дуугарч чадсангүй.
Рон энэ чимээгүй байдлыг түрүүлж эвдлээ.
- Чөтгөр шиг чи чинь энд юугаа хийж байгаа юм бэ? Түүний гайхсан царай уурласан төрхтэй харагдана.
- Би чамайг хайж байсан юм. Би бодохдоо ... Би юу бодсноо ч сайн мэдэхгүй байна гэж Наижлыг хариулахад Рон
- Би цочсондоо болоод арай л үхчихсэнгүй гэж бухимдсан хоолойгоор хэлэв. Тэгээд доошоо тонгойж газраар цацагдсан бичил хальснуудыг хайрцганд хийж эхлэхэд Наижл түүнд тусаллаа. Бүх хайрцгаа дүүргэчихээд тэд өөд өөдөөсөө харцгаав.
- Уучлаарай. Би жаахан сандарчихсан байсан. Юу бодсноо ч сайн мэдэхгүй байна гэж би чамд хэлсэн шүү дээ гэж Наижл хэлэв. Рон мөрөө хавчаад
- Хэрвээ чи энэ эрж олох ажлыг надад даалгана гэж амлах юм бол гэсэнд Наижл шууд зөвшөөрч байгаагаа мэдэгдэн толгой дохилоо. Рон хальснуудыг түүнд өгөөд
- Үүнийг аваад дээшээ гар. Би тамхи татах хэрэгтэй байна гэлээ.
Наижл бичил хальснуудыг бариад уншлагын танхим руу буцав. Тэр эхлээд Оройн Мэдээ сонины хальсыг гүйлгэж, хоёр хоёр хүн амины хэргийн тухай бичсэн нийтлэл оллоо. Хоёр хэргийг хоорондоо холбоотой болохыг нийтлэлд хурц тодоор батлан бичжээ. Кенсингтонд болсон гурав дахь хүн амины хэрэг аймшигтай шуугиан тарьж, олныг цочирдуулан айлгаж байгаа талаар бичсэн боловч цогцос яг хаанаас олдсон тухай тодорхой мэдээлээгүй, зөвхөн уг хэрэг Ноттинг Хиллийн галт тэрэгний буудлын ойролцоо болсон гэж дурдсан байлаа. Наижл сонингийн бүх хуудсыг эргүүлж харсан боловч хэрэг болсон газрын ойролцоо амьдардаг оршин суугчдын айдсын тухай дэлгэрэнгүй нийтлэлээс өөр юм олдсонгүй.
Тэр Оройн Жишиг сонины бичил хальсыг аппаратанд хийлээ. Энд нийтэлсэн хоёр нийтлэл өмнөх сонинд бичсэн сурвалжлагчийнх бололтой агуулга нь адил боловч арай урт ажээ. Үг бүрийг алдалгүй анхааралтай уншсан боловч тэр одоогоор Фостерт хэлчихээр шинэ юм олсонгүй. Наижл арагш гэдийн суугаад нүдээ нухалснаа цаг руугаа хяламхийн харлаа. Түүнийг энэ бүүдгэр гэрэлтэй дэлгэцийг ширтэн суух хооронд цаг харвасан сум шиг өнгөрчээ. Нүд нь чилж толгой нь өвдөх шинжтэй байсан тул тэр гадагшаа гарч агаар амьсгалж толгойгоо сэргээхээр шийдлээ.
Тэр постон дээрээ буцаж ирсэн Ронд учраа хэлэхэд
- Би чамтай хамт гаръя. Би ч гэсэн тамхи татмаар байна гэж баясан хэллээ. Харваас тэр түүнийг уучилсан бололтой.
Наижл хүрмээ өмсч, Рон харин богино ханцуйтай цамцтайгаа гадагшаа гарав. Төв хаалганы урд Роныг тамхи татах зуур Наижл ороомгоо татах хүсэлгүй байсан тул өнгөрч яваа цөөн хэдэн машинууд руу харж зогслоо. Тэгээд халааснаасаа гар утсаа гаргаж ирэн нээж харав.
Нэг ч зурвас байсангүй. Хэрэв тэд алуурчныг баривчилсан бол түүн рүү эхэлж мэдэгдэнэ гэж Наижл найдаагүй билээ. БАТТЕРАЙ БАРАГ ДУУСЛАА гэсэн бичиг утасны дэлгэцэн дээр гарч ирсэнд өглөө утсаа цэнэглээгүйгээ санаад зайгаа хэмнэхээр утсаа унтраав. Рон утаагаа хүчтэй үлээж гаргасныхаа дараа
- Хэр урагштай байна даа? гэж асуулаа. Наижл түүн рүү гэмшсэн харцаар харлаа.
- Чамайг надад бүгдийг хэлж болохгүй гэдгийг мэдэж байна. Гэхдээ хэр ахицтай байгаагаа хэлж болно биз дээ?
- Энэ бол... юу л даа. Би бичил хальснуудыг шалгаж үзэх хэрэгтэй байгаа юм. Тэгээд л тэр.
Рон ойлгосон бололтой толгой дохисноо
- Сонингуудыг яаж энэ хальснуудад буулгадгийг чи мэдэх үү? гэж Наижлаас асуулаа.
- Тэр талаар надад мэдэх юм байхгүй.
- Индүүддэг юм. Манай энд сонингуудыг индүүдэж толигор болгодог хэдэн эмэгтэйчүүд байсан.
- Үнэн гэж үү?
- Үнэн байлгүй яахав гэж Рон батлан хэлээд тамхиа дахин гүнзгий уушиглан соров. Наижл эрэл хайгуулаа дахин цааш нарийвчлан үргэлжлүүлэх хэрэгтэй гэж бодоод
- Надад Челсигийн Цаг үе хэрэгтэй байна гэж Ронд хэллээ.
- Тамхиа татаж дууссаны дараа би шууд доошоо бууж тэрнийг чинь авчиръя гэж Рон амласнаа
- Энэ ч нилээд хугацаа үрсэн ажил болох байх даа. Гэхдээ энэ арай үхэл амьдралтай холбоогүй юм байгаа биз дээ? гэв. Наижл инээмсэглэснээ
- Тийм байж ч болох талтай гэлээ.

Машиндаа сууж байсан Фостер өнгөрсөн ням гаригт Ноттинг Дэйл дэх Эйвондэйл Паркт, гуйлгачингийн үхсэн газар луу дуудагдаж очсноо бодож байлаа. Тэнд очиход нүдэнд нь тусчихаар онцгой юм илрээгүй ажээ. Шөнөжин бороо орсноос модны мөчрүүд усанд дэвтэж хүндрэн бөхийсэн байсныг тэр санав. Гуйлгачинг хүүхдийн дүүжин тоглоомын дээд хөндлөвчинд дүүжлэгдсэн байдалтай олжээ. Жижүүрийн албаныхан түүнийг доош нь буулгаж сэхээх оролдлого хийсэн тул Фостер цогцсыг анх олдсон байдлаар нь харж чадаагүй.
Энэ хооронд Фостер ажлын газар луугаа очиж, хэргийн газар, гуйлгачингийн цогцос, дүүжин тоглоом, олсны зурагнуудыг цуглуулжээ. Зурагнууд дээр анхаарал татах зүйлс харагдсангүй. Олсыг шинжээчдийн баг руу илгээж Карлайлд хоёр дахь задлан шинжилгээ хийх даалгавар өгчээ. Дараа нь цогцсыг анх олсон цэцэрлэгийн манаачийг дуудуулсан байна. Манаач долоо хоногийн өмнөхтэй адил тэр шөнө болон дараа өдрийн өглөө анхаарал татах ямар нэгэн хачин зүйл, хүн амьтан хараагүй гэж батлан хэлжээ. Цэцэрлэгт хүрээлэн оройн таван цагт хаасан байхад алуурчин ямар нэгэн аргаар дотогшоо орж цогцсыг амархан олдохоор байрлуулж чадсан ажээ. Фостер цэцэрлэгээр хаа сайгүй тойрон явсан боловч хаагуур хүн нэвтэрч орж болохыг илрүүлж чадсангүй.
Хохирогчид яагаад хутганы шарх байгаагүй нь түүнийг гайхшруулаад байлаа. Барнес түүнд 1879 оны бүх гурван хохирогч хутгалуулсан байсан гэж хэлсэн. Тэгвэл яагаад эхний хохирогчийг дүүжилсэн юм бол?
Тэд гуйлгачингийн хэн болохыг тодруулж мэдэх хэрэгтэй. Фостер сураггүй алга болсон хүмүүстэй харьцуулахаар шүдний хэв авахыг даалгасан ч энэ нь цаг хугацаа шаардах ажил байв. Иймээс одоо Фостер Ладброк, Ноттинг Хилл хоёрын хооронд явган хүний зам дагуу гартаа үхсэн хүний хэдэн гэрэл зураг бариад машинаараа яст мэлхий шиг мөлхөн явж байгаа билээ. Тэр тусгаарлагч туузны тасархайнууд салхинд хийсч харагдах Синт Жоны Сүмийн дэргэдээс эхэлж хөдөлжээ. Оршуулгын газраас хамгаалалтыг хэдийн буулгасан байв.
Фостер Портобелло Өргөн чөлөөг дайрч гарлаа. Бямба гаригийн зах болгон дээр гардаг залхуу худалдагч нар лангуунуудаа хэдийн хураасан ч гудамжинд хог новш хөглөрнө. Фостер машинаа гудамжны хойд талд төмөр замын гүүрний дэргэд тавилаа. Энэ бол Вэствэй хурдны замын доор байдаг, зам харгуй, барилгын дэргэд харанхуй булан тохой ихтэй, архичингууд голдуу цуглардаг газар билээ.
Фостер дээгүүр нь хурдны зам тавьсан, зөвхөн явган хүний замтай Аклам Өргөн чөлөөг чиглэн алхав. Тэнд орон гэргүйчүүд ч юм уу ер нь хэн ч байсангүй. Фостер буцаад Портобеллог огтолж гараад Ладброк рүү Вэствэйг даган явав. Тэнд өдөр нь ойролцоо ажилладаг жирийн хүмүүс үдийн цайгаа уудаг, шөнө нь согтуу ухаангүй шахам тэнүүлчин, гуйлгачид спиртээр чангаруулсан дарсаа уухаар очдог Портобелло Грийн нэртэй бяцxан цэцэрлэг байдаг. Тэр цэцэрлэгийн хайсны хаалгыг онгойлгоход нугас нь чихран дуугарав. Холхон хүмүүс инээлдэх, орилолдох чимээ гарна. Ойртон очвол хэдэн орон гэргүйчүүд нэг бандан сандал тойроод зогсож байлаа. Тэд Фостерыг харангуутаа ямар нэгэн асуудал үүсэх нь гэж бодсон бололтой дуугаа хураацгаав.
Түүний хайж байсан хүн тэдний дунд, сандал дээр бусдыгаа тойруулан хүүхдэд үлгэр ярьж өгч байгаа аятай сууж байлаа.
- Оройн мэнд, Шийна гэж Фостер түүнтэй мэндлэв.
Сидэр эмэгтэй бүрэнхийд урьд нь өмссөн хувцастайгаа байсан ч цагдаагийн газрын хурц гэрэлд харагдаж байснаасаа арай дээр харагдана. Тэр хуван шар нүдээрээ Фостерыг хэсэг анхааралтай цоо ширтэж байснаа түүнийг таниад
- Бас ямар чөтгөр нь танд хэрэг болов? гэж асуув. Эмэгтэй дэргэд нь тамхиа зогсоо зайгүй сорж, дороо ганхан зогсох сахал нь ширэлдэж цонхийж цайсан, халзан толгойтой эрэгтэй рүү хараад
- Энэ хүн бол цагдаа. Сүмийн дэргэдэх аллагын хэргээр намайг байцаасан юм гэлээ.
- Та нарын хөгжилтэй баяр цэнгэлийг тасалдуулж гэнэт дайран орж ирсэн намайг уучлаарай гээд Фостер үргэлжлүүлэн
- Гэхдээ надад чиний туслалцаа хэрэг болох нь, Шийна. Бусад нь ч гэсэн надад тусалж магадгүй юм гэж нэмж хэлээд хүрэмнийхээ дотуур халааснаас үхсэн гуйлгачингийн гэрэл зургийг гаргаж ирэв.
- Та нар энэ хүнийг таних уу?
Сидэр эмэгтэй зургыг гараас нь шүүрч аван нүднийхээ өмнө бараг тулгаж бариад сайн харах гэж нэг нүдээ анилаа. Фостер халааснаасаа гар чийдэнгээ гарган асаав.
- Энэ тусалж магадгүй юм гээд гар чийдэнгээ Сидэр эмэгтэйд өглөө. Тэр чийдэнг хальт бариад зурган дээр тусгаснаа
- Бүр үхчихсэн юм байна гэж хэллээ
- Би үүнийг мэдэж байна, Чи түүнийг таних уу? Шийна зураг руу дахин нэг харав. Бусад нь түүний ард зогсоод мөрөн дээгүүр нь тонгойн харлаа. Эмэгтэй чийдэнг буцааж өгөөд зургийг бусаддаа дамжуулан өгөхдөө
- Хэзээ ч харж байгаагүй юм байна гэлээ. Нөхөд нь зургийг дамжуулан үзсэн боловч хохирогчийг хэн ч хараагүй гэжээ.
- Тэр хэрвээ хотод тэнүүчилдэг байсан бол чи түүнийг мэдэх байсан гэж ойлгоод би явлаа.
Сидэр эмэгтэй амаа ангалзуулан хөхөрлөө.
- Тэр хэрвээ энэ хавиар тэнэж байсан бол намайг түүнтэй хэдийн нэг хөнжилд орчихсон байсан гэж та ойлгож болно гэж эцэст нь хэлээд хахаж цацан инээлээ. Бусад нь түүнийг дагаад инээлдэцгээв.
Фостер буцаж явахдаа энэ дүр зургийг би нэг хэсэгтээ мартаж чадахгүй байх гэж бодлоо.

Наижл Роныг хэдэн сонины дугаар сугандаа болгоомжтой хавчуулчихсан буцаж ирэх хүртэл интернэт дээр каталог гүйлгэн харж байв. Ашгүй энэ удаа бичил хальснууд биш байсанд түүний сэтгэл жаахан хөнгөрөх шиг боллоо. Тэр Роноос сонины дугааруудыг авч уншлагын ширээн дээр тавиад нүднийхээ шилийг засч эхний хуудсыг эргүүлэв. Хуудаснууд хуурайшиж хатуураад зүлгүүрийн цаас шиг болжээ. Түүнд өчнөөн олон жилийн тэртээд очсон мэт мэдрэмж төрж сайхан санагдлаа. Дөрөвдүгээр сарын 2-ны дугаар хүртэл тэр хуудаснуудыг хурдан эргүүлэв. Тэр алджээ. Энд хүн амины хэргийн талаар нэг ч үг дурьдаагүй байв. Сонин хоёр хуудастай, хоёулан дээр нь дүүрэн сурталчилгаа, амтлагч, эмийн ургамлын үнэ, ажлын зар, Викториагийн үеийн хэв шинжит амьдралын тухай байлаа. Өөр үед бол тэр энэ бүгдийг бахархалтайгаар харах байсан. Гэвч энэ удаа тэр өөр юм хайж байгаа билээ.
Роныг пост руугаа алхтал Наижл түүнийг буцааж дуудаад
- Чи 1879 оны Кенсингтоны Мэдээ болон Баруун Лондонгийн Цаг үе-ийг авчирч чадах уу? гэж асуулаа.
- Энэ сонингуудын талаар хэзээ ч сонсож байгаагүй юм байна гэж Рон харамссан шинжтэй хэлэв.
- Энэ бол долоо хоног тутамд ганцxан удаа хэвлэж гаргадаг байсан сонин.
Рон эргэж доошоо буухаар яаралгүй алхалсаар одов. Хагас цагийн дараа Рон дахин хооронд нь холбож үдсэн сонины дугаарууд барьчихсан буцаж ирлээ. Наижл дөрөвдүгээр сарын 4-ний дугаарыг олов. Бүх хүн амины хэргийн тухай сонины эхний нүүрэн дээр нийтэлжээ. Нийтлэлд ихэвчлэн Ноттинг Хиллийн оршин суугчдын хэлсэн үг, тэдний бодол санааг тусгаж бичжээ. Хэсэг хүмүүс алуурчныг газар доороос гарч ирсэн шавран хүн (golem) байсан гэдэгт бүр итгэчихсэн байв. Нэг "нүдээрээ харсан" гэх гэрч эхний хүн амины хэрэг гарсан газрын ойролцоо хоёр метрээс өндөр, битүү үс ургасан нүүртэй эрэгтэй хүнийг харсан гэжээ.
Наижл нийтлэлийг цааш анхааралтай уншлаа. Сурвалжлагч цогцсыг анх олсон хүнийг таньдаг нэг ам султай яриа хүнтэй уулзаж ярилцсан талаар өгүүлснийг унших хүртэл гойдын сонин юм байсангүй. Нэрээ хэлэхийг хүсээгүй нэг эр өглөөний зугаалга хийхээр Хаммерсмит ба Сити Төмөр замын дагуу явган явж байх замдаа буудлын дэргэд хэвтэж байсан цогцсыг анх олж харжээ.
Наижл Фостер луу залгахаар боссоноо гэнэт эргэлзлээ. Ноттинг Хилл Гэйт Буудал газар доор байрладаг. Гэрчийн этгээд болох тэр эр туннелд амьдардаг байсан байх нь ээ. Үүнээс өөрөөр тэр төмөр замын дагуу алхаж чадахгүй байсан биз дээ? Наижл эргээд суулаа. Хаммерсмит ба Сити Төмөр зам одоо ямар зам болсон юм бол? Хаммерсмит ба Сити Зам одоо ч байдаг. Гэхдээ энэ Ноттинг Хилл Гэйт буудал руу явдаггүй. Энэ буудал Төв Замын дагуу байрладаг бөгөөд Тойргийн болон Дистрикт Замууд дайрч өнгөрдөг.
Түүнд лавлах ном хэрэгтэй байв. Наижл хэдэн тавиур руу очиж харсан боловч ашиглачихаар юм олдсонгүй. Толгойд нь гэнэт нэг санаа орж ирсэнд тэр нэг компьютерын ард очиж суугаад интернэттэй холбогдлоо. Наижл эхний хайлтын үгээ ЛОНДОНГИЙН МЕТРО гэж оруулав. Минутын дараа дөрвөн зуун мянган хайлтын үр дүнгээс сонголт хийх хэрэг гарлаа. Эхнийх нь аяллын төлөвлөгөө, хоёр дахь нь Лондонгийн зорчих тээврийн хэрэгслийн албан ёсны вэб хуудас байв. Тэр хоёр дахийг сонгож линкийг дарлаа. Хуудас нээгдтэл нилээд удав. Метро гэсэн линкийг нээгээд төмөр замын сүлжээний түүх бичсэн линкийг олохоор хуудсыг доош нь хурдан гүйлгэлээ. Гэвч эндээс юу ч олдсонгүй. Тэр БУЦАХ дээр дарж хайлтын цонхыг гаргалаа.
Дараахь үр дүн харин их найдлага төрүүллээ. МЕТРОНЫ ТҮҮХ: ЛОНДОНГИЙН МЕТРОНЫ АШИГЛАГДАХАА БОЛЬСОН БУУДЛУУД. Энд харин газраас арчигдаж хий үзэгдэл мэт алга болсон метроны буудлуудын тухай бичжээ. Хэрвээ чи тэдгээр рүү өнгийж харанхуй гүн рүү нь харж чаддаг бол хамгийн багадаа Тоттенхам Коурт Өргөн чөлөө, Төв Зам дээрх Холборны хооронд байсан буудлууд, 1932 оноос хойш хаагдсан Грийн Парк, Хайд Парк Корнерийн хооронд Пиккадиллийн Зам дээрх Британы Музей эсвэл Даун Стрийт рүү гарч ирдэг байсан буудлуудын перроныг олох байсан биз.
Тэр дахиад хайлтын цонхыг гаргаж НОТТИНГ ХИЛЛ БУУДАЛ гэж оруулаад Enter гэсэн товчлуур дээр дарлаа. Эхний гарч ирсэн хуудас Википедиа байв. Энэ бол олон нийтэд зориулсан мэдээллийг багтаасан үнэгүй нэвтэрхий толь билээ. Тэр хуудсыг нээгээд богинохон нийтлэлийг уншлаа.

Ноттинг Хилл Гэйт бол Ноттинг Хилл дэх метроны буудал. Энэ буудал Холланд Парк, Куинсвэйгийн хооронд байдаг Төв Зам болон Кенсингтоны Хаи Стрийт, Бэйсвотер хоёрын хооронд тавигдсан Тойргийн болон Дистрикт Замуудын огтлолцол дээр байрладаг бөгөөд 1 болон 2-р бүсэд багтсан. Энэ буудал 1900 оны долдугаар сарын 30-нд нээгдсэн. Мөн энэ буудал нь "Ноттинг Хилл" киноны зураг авсан Портобелло Өргөн чөлөөний ойролцоо байдаг бөгөөд Портобеллогийн Маркетийг зохион байгуулж, Ноттинг Хилл Багт Наадам хийдгээрээ олонд алдартай газар болжээ.

1900 оны долдугаар сарын 30-нд нээгдсэн гэнэ үү? Наижл нийтлэлийг хэд дахин уншсан боловч он сар өдөрт өөрчлөлт гарсангүй. Энэ одоо шивж оруулахад гарсан алдаа юм болов уу? Эсвэл үнэн юм болов уу? Хэрвээ үнэн бол энэ буудал урьд нь хаана байсан юм бол? Энэ буудал 1879 онд байсан гэдгийг тэр олон сонингоос уншсан. Тэгвэл тэр буудал одоо хаана байгаа юм бэ? Наижл Ноттинг Хилл Гэйтийн дэргэд отоонд сууж байгаа Фостер болон түүний багийнхны тухай бодлоо. Тэгээд цагаа харвал бараг арван цаг болж байв. Тэр дахиад арваад минут хайгаад үзье гэж бодлоо.
Наижл Google-ийг нээж ЛОНДОНГИЙН МЕТРОНЫ ТҮҮХ гэсэн хайлтын үгс оруулав. Эхний линк хуудсанд 1860-1869 оны хооронд, метроны арваад жилийн түүхийг бичсэн байлаа. Өгүүлэлд 1863 онд Паддингтон, Фарингдон Стрийтийн хооронд Метрополитан Төмөр Замыг нээсэн гэж бичжээ. Замын дагуу Эджварын Өргөн чөлөө, Бэйкэр Стрийт (одоогийн Грэйт Портланд Стрийт), Говер Стрийт( одоогийн Эйстоны талбай), Кингс Кроссийн дэргэдэх буудлуудыг барьж байгуулсан байлаа. Ноттинг Хиллийн нэр дурьдагдсангүй.
Дараагийн хуудсанд энэ замд хамааралгүй Паддингтон, Хаммерсмитийн хооронд тавигдсан Хаммерсмит ба Сити Төмөр Замын тухай байлаа. Энэ зам 1864 онд шинэ метроны туслах зам болон ашиглалтанд оржээ. Уурын галт тэрэгнүүд газар дээр ил тавьсан төмөр замаар яваад дараа нь газар доорхи метроны замын сүлжээнд холбогддог байжээ.

Энэ шинэ төмөр замын хооронд байрлуулсан буудлууд бол Ноттинг Хилл (одоогийн Ладброк Гров), Шевертс Буш хоёр юм.

Наижл гарахаар ухасхийн босох үедээ гар утсаа халааснаасаа гарган дугаарыг оруулаад чихэндээ наалаа. Утас нь хоёр удаа дуудснаа унтарчихав. Наижл утасныхаа харанхуй дэлгэц рүү харснаа халаасаа ухаж тавин центийн зоос гаргаж ирлээ. Энэ зоосоор суурин утаснаас гар утас руу зөвхөн хэдхэн хором ярьж чадна. Тэр шатаар уруудан гүйж утасны аппаратанд хүрээд Фостер луу залгав. Утас залгагдан дуудаж эхэллээ.
- Наад новшийн утсаа аваач гэж тэр уурсан үглэв.
- Ахлах мөрдөгч Фостер, Одоогоор би байхгүй байгаа...
- Наижл байна гэж тэр дуут шуудан үлдээх дохио дуугарсны дараа хормыг ч алдахгүй хичээн үргэлжлүүлж
- Та буруу газар байна. Та нар Ладброк Гровийн буудал дээр очих ёстой. Тэр буудлыг өмнө нь Ноттинг Хилл гэж нэрлэж байжээ. Миний утас одоо тасарна. Ладброк Гров руу яв. Би тийшээ яв... гэтэл мөнгө нь дуусчихав. Яаралтай тусламжийн дуудлага үнэгүй байдгийг Наижл гэнэт санаад дугаарыг орууллаа.
- Гал команд, түргэн тусламж, эсвэл цагдаагийн газар уу?
- Цагдаагийн газар. Тэр холбогдчихлоо.
- Би ахлах мөрдөгч Фостертой ярих хэрэгтэй байна гэж тэр утас залгагч түүний юу хүсч байгааг асуухаас өмнө хэллээ.
- Энэ бол маш их яаралтай. Би үнэндээ энэ ямар чухал болохыг хэлж чадахгүй.

Фостер нэг уйтгар төрүүлэм усан саарал өнгөтэй албан байгууллагын барилгын долоон давхраас Ноттинг Хилл Гэйтийн метроны буудлын эргэн тойрныг дурангаар ажиглаж байлаа. Дринквотер Ноттинг Хилл Гэйт, Кенсингтоны Чэрч Стрийтээс гадна ар талд нь байдаг оршин суугчдын дүүргийг чөлөөтэй ажиглахаар энэ давхрыг бүхэлд нь хөлсөлж авсан ажээ. Буланд хэдэн ширээ сандал, утасны шугам харагдах бөгөөд ажлын байрны нэгширсэн муухай үнэр үнэртэнэ.
Бямба гаригийн орой байсан тул гудамжинд ойр хавийн оршин суугчид, жуулчид үнэтэй зоогийн газар, баар луу явцгаах нь Фостерт харагдаж байлаа. Багийн гишүүд өөр өөрсдийнхөө цэг дээр бэлэн байдалд зогсоцгоожээ. Зэвсэглэсэн цагдаагийн бүрэлдхүүний хэдэн цагдаа конторын харагдахгүй буланд сууцгаан өөр хоорондоо зэвсгээ харьцуулж үзэцгээнэ. Хоёр цагдаа орон гэргүй тэнүүлчний хувцас өмсчихсөн буудлын гарах хаалганы дэргэд сууж байлаа. Цагдаагийн таних тэмдэггүй нэг машиныг метроны буудал болон Коронет, Гэйт гэдэг нэртэй хоёр кино театрын харалдаа байдаг Уксбридж Стрийтийн дэргэдэх зогсоол дээр, нөгөө машиныг буудлын эсрэг талд Пембридж Гардены зогсоолд тавьжээ.
Фостерын дамжуулах станц шажигнаж эхлэх мөчид тэр гудамжны эсрэг талд үймээн гарахыг харлаа. Банкны байшингийн өмнө нэг эмэгтэй хашгирч түүнийг тойроод хэсэг бүлэг хүмүүс цугларчээ.
- Явцгаая гэж Фостер бусаддаа хэлээд байрнаас гүйн гарлаа.
Тэр араасаа Дринквотер, Хадер хоёрыг дагуулан
шатнаас үсрэн гадагшаа гарч бүгдээрээ Ноттинг Хилл Гэйтийг чиглэн гүйцгээлээ.
- Тэнд юу болоод байгаа юм бэ, хүмүүсээ? гэж Фостер станц руугаа хашгирав. Хэн ч хариу өгсөнгүй.
Гурван мөрдөгч гудамжийг хөндлөн гүйж гарах хооронд банкны өмнө байгаа хүмүүс дээр хэдэн цагдаа очсон харагдлаа. Хэрэгт дурласан хэдэн хүмүүс орь дуу тавин хашгичих хар арьстан эмэгтэйг гайхан харцгаана.
- Тэр залуу миний цүнхийг булаачихлаа, Тэр миний цүнхийг булаачихлаа. Найз хүүхнүүд нь түүнийг тайвшруулахыг оролдоцгооно. Жирийн нэг цүнх булаасан хэрэг дээр Баруун Лондонгийн цагдаагийн бүхэл бүтэн хагас корпус ирсэн байгааг хэрэгт дурлагч нарын хэн ч анзаарахгүй байгаа бололтой. Гудамжны цаад үзүүрээс дүрэмт хувцастай цагдаа нэг гараараа өсвөр насны нэг хүүг, нөгөө гартаа эмэгтэй хүний цүнх барьчихсан ирж явлаа.
- Тэрнийг над дээр аваад ир! Би тэр новшийн толгойг нь тастаад хаячихъя гэж эмэгтэй орилов.
Фостер эмэгтэйгээс гурван метрийн зайтай зогсоод заналхийллээ эргэлзэлгүй биелүүлэхэд бэлэн хуруу хумсаа сарвалзуулахыг харлаа. Хүү үхтлээ айчихжээ. Фостер гудамжийг харцаараа нэгжвэл өөр онцын юм харагдсангүй.
- Бүгд тайван уу? гэж тэр станцаараа бусдаасаа асуувал бүгд хэвийн байгаа гэж хариуллаа. Фостер станцаа далд хийгээд
- Буцаад байрандаа очицгоо гэж тушаав. Фостерын бүх биеэр адреналин тархсанаас амьсгаа нь дээрдсэн хэвээрээ байлаа.
Энэ үйл явдлыг өрнөж байх үед тэр гар утасныхаа дуудлагыг сонссонгүй.

Наижл архиваас гарч такси барьж чадах байх гэж найдсан боловч гудамж хав харанхуй, чимээ аниргүй байв. Тэр эндээс такси барих боломж бага болохыг ойлгоод метроны буудал руу гүйн очиж таван минутын дотор ирсэн эхний метронд суун Кингс Кросс руу өмнө зүгийг чиглэн явлаа. Наижл буудлаас гарч дахин такси олохыг оролдсоноо умардыг чиглэсэн энэ зам дээр бямба гаригийн орой бүтэн цаг ч хүлээж магадгүй гэдгийг санаад Ладброк Гров руу явдаг Хаммерсмит ба Сити Замын метронд суусан нь илүү хурдан байх гэж бодлоо.
Наижлыг Ладброк Гровийн буудлаас гүйсээр гарч ирэхэд бараг арван нэг хагас болжээ. Метроны буудлын үүдэн дээр ухаанаа баларттал уусан согтуу хүмүүс, архаг архичид хөлхөлдөнө. Тэднээс шарсан төмсний хуршсан тос, согтууруулах ундаа, шээс шивтэрний дотор муухайруулсан үнэрнүүд холилдон ханхлах ажээ. Олон хүмүүс нэг баарнаас гарч нөгөө клуб руу, эсвэл метроны буудлаас шууд гэр лүүгээ яаран алхацгаана. Буудлын ойролцоо байрлах автобусны буудал дээр хэдэн хүн сууж байлаа. Эцэст нь тултал чангалсан автомашины радиогоор хүнд басс хөгжмийн хэмнэл хангинаж, хэдэн хөвгүүд инээлдэн зогсож байхад зарим нь харин хоорондоо маргалдаж байгаа бололтой харагдана.
Энгийн үед Наижл оройн энэ цагаар ийм газраас аль болох зайлсxийж явдаг боловч одоо харин энэ талаар бодохтой манатай байлаа. Тэр зуугаад метрийн цаана зогсож байсан эргүүлийн машин руу түр зогсон харсан боловч цагдаа олж харсангүй учир аль зүг рүү явахаа эрэгцүүлэн бодов.
Наижл төмөр замын гүүрний доор байдаг төгөл рүү алхлаа. Дээр нь буудал руу ирж байгаа цахилгаан тэрэг түчигнэн өнгөрлөө. Тэр зогсоод эргэн тойрноо ажиглавал юу ч харагдсангүй. Яг үнэндээ Наижл хаашаа явахаа ч мэдэхгүй цааш хэд алхтал гэнэт нэг хүн чанга ориллоо.
Энэ орилоон хэн нэгэн тэсвэрлэшгүй их өвдсөндөө хамаг тэнхээгээрээ хашгирч байгаатай адилхан сонсогдож байлаа. Наижл эхлээд согтуу хүмүүс маргалдаж байгаа биз гэж бодсон ч орилох дуу үргэлжилсээр байв. Хэн ч үүнд анхаарлаа хандуулсангүй. Хүмүүс үүнийг хэвийн үзэгдэл мэт хүлээж авч байгаа бололтой.
Наижлын цус царцчих шиг болов.
Энэ орилох дуу метроны буудлын баруун талаас сонсогдож байлаа. Тэр талд хажууд нь нэг баар байгаа явган хүний богинохон зам харагдсанд Наижл тэр замаар орон хурдан алхсаар машин зам дээр гарч ирэв. Наижлын дээр аварга том бетонон Вествэйгийн хурдны зам байх бөгөөд замын хөдөлгөөний дуу чимээ нүргэлэн сонсогдоно. Орилох дуу улам чангарсанд Наижл хурдаа нэмэн гүйсээр, тавиад метрийн цаана гудамжинд нэг залуу эмэгтэй зогсож байхыг олж харав. Эмэгтэй гараа сарвалзуулан тонгойх бүртээ орилох дуугаа чангаруулна. Дэргэд нь зам дээр хөндлөн зогсоож тавьсан машин байх бөгөөд жолоочийн талын хаалга нь онгорхой, урд гэрэл нь асаалттай харагдана. Машины яндангаас утаа савсаж байгаагаас үзвэл мотор нь асаалттай хэвээрээ байгаа бололтой. Наижл эмэгтэй рүү бараг нисэх мэт хурдлан очлоо.
Эмэгтэй орилсоор л байв. Наижлын ирж явахыг тэр хараагүй бололтой өмнө нь гэнэт гарч ирсэнд цочсондоо арагшаа ухарлаа. Наижл айх хэрэггүй гэдгийг эмэгтэйд ойлгуулахаар гараа сунгаж харуулчихаад эргэн тойрноо хурдан гүйлгэн харсан боловч энэ хөөрхий эмэгтэй яагаад орилоод байгаа шалтгааныг олж чадсангүй. Гэнэт нөгөө эмэгтэй орилохоо больж нэг гараараа амаа таглан аяархан мэгшиж эхэлснээ нөгөө гараараа хагас онгорхой байгаа гараажны хаалга руу заалаа. Машины урд гэрэл гараажны хаалгыг гэрэлтүүлэвч, харанхуйд дотор тал нь харагдахгүй байв.
Гудамжинд эмэгтэйн мэгшихээс өөр чимээ анир гарсангүй. Наижл гараажны хаалга руу дөхөж очвол дээр нь цагаан шүршдэг будгаар ЧЕЛСКИ ТОНИЛ гэж бичсэнийг олж харлаа. Дараа нь xатаж хуурайшсан уруулаа хэлээрээ долоон чийглэчихээд доошоо бөхийн
хаалганы доогуур шагайв. Таг харанхуй.
Наижл өндийн босоод хаалга руу дөхөж халааснаасаа нусны алчуураа гарган бариулыг ороож барив. Тэгээд хаалгыг бага багаар дээш нь өргөж, машины болон хурдны замын гэрэл дотогшоо хангалттай тусах хүртэл татаж онгойлгов. Гараажнаас гарах машины тос, терпетиний холилдсон хурц үнэр хамар сэтлэх шахна. Тэгтэл Наижл гараажны шалан дээр хүний биеийн хэлбэртэй юм хэвтэж байхыг олж харлаа. Сайн ахиулан харвал эмэгтэй хүн бололтой. Наижл хаалгыг доошоо суларч унахгүй гэдгийг шалгаж мэдээд дотогшоо орлоо.
Ойртож харвал жинсэн өмд, эрээн цамц өмссөн, шаргал үстэй залуухан эмэгтэй гараа алдлан дээшээ харан хэвтэж байв. Урагдсан цамцан доороос сийчүүлж цусанд будагдсан хоёр хөх нь ил гарчээ. Цус нь нөжирч цэлцэгнүүр шиг болсон байв. Наижл харцаа нүүр лүү нь шилжүүлвэл гэмтсэн шинжгүй мэт боловч гэнэт нүдний оронд хоёр хар нүх байхыг олж харлаа. Өршөөл энэрэлгүйгээр ширтэх мэт хоосон, хар нүх шиг нүдний аягануудад бүлэгнэж нөжирсөн цус дүүрсэн ажээ.
Энэ аймшигт дүр зураг түүнийг эцсийн амьсгалаа хураатал шөнө бүр, нүдээ аних тоолонд дэлгэц гэрэлтэх мэт тодорч, толгойноос нь салахгүй гэдгийг Наижл мэджээ. Тэгээд гадагшаа гарч, залуухан эмэгтэйн эцсийн замд хүндэтгэл үзүүлж хамгаалах мэт гараажны хаалгыг алгуурхан хаалаа.
Энэ хооронд гудамжинд хэдэн хүн ирчихсэн, тэдний нэг нь нөгөө эмэгтэйг тайвшруулахыг оролдож байв. Хэн нэг нь гар утсаараа ярьж харагдана.
- Залуу минь, зүгээр үү? гэж нэг хар арьстан эр түүнээс асуулаа. Хэдэн хормын дараа дахиад хүмүүс нэмэгдэж ирлээ.
Наижл толгой дохиод дотогшоо хүн оруулахгүйн тулд гараажны хаалганы өмнө хөлөө жийн суув.
Тэр алсад цагдаагийн дохио хангинахыг сонслоо.


12


Шөнийн тэнгэрт цагдаагийн нисдэг тэрэг нэгэн хэвийн нижигнэсэн дуу гарган нисч, тусгасан гэрэл нь бүсэлж хаасан гудамжнуудыг ямар ч зорилгогүй тэмтчин гэрэлтүүлнэ. Бүх юм өнгөрсөн гэдгийг Фостер мэдэж байлаа. Алуурчин гараажид нэвтэрч, хэрэглэсэн машинаа хаяж орхиод өөрөө хотын хаа нэгтээ рүү арилж өгчээ. Фостер алуурчинг эндээс барих ёстойг мэдэлгүй өнгөрсөн хэдэн цагийн турш багийнхантайгаа хамт буруу метроны буудал дээр харуулдсаар төлөвлөсөн ажил нь талаар болжээ. Удирдлагууд нь хүн амины хэргийг зогсоож чадсан ч бай, чадаагүй ч бай, энэ нөхцөл байдлыг хэрхэн авч үзэхийг тэр сайн мэдэж байлаа. Юуны өмнө энэ бүхэн хэрэгт дурлаж, шүүмжлэх дуртай сурвалжлагч нарын анхааралд өртвөл асуудал улам хүндрэх болно. Хэцүү бэрхийг туулан байж олж авсан түүний ахлах мөрдөгчийн нэр хүнд эцгийнхээ үхэлд сэжиглэгдэн байцаагдаж байх үед их бага хэмжээгээр буурсан ажээ. Тэр үед түүнийг гэсэн хүмүүс цөөхөн байж билээ.
Фостер Малтон Өргөн чөлөөний голд зогсоод өнгөрсөн бүх хугацаанд хичнээн шөнө, хичнээн олон гудамжинд тамын мэт энэ халогэн гэрлийн доор бурхны мартаж орхисон хичнээн азгүй хүний цогцсон дээрээс тонгойн хараад зогсож байснаа санаж чадсангүй. Эцэг нь тэсвэрлэшгүй өвдөлтийг даван туулахаас татгалзаж, үхлийг сонгож байхыг харж өнгөрүүлсэн тэрбээр үл таних хүмүүстэй холбоотой хүн амины хэргийг мөрдөх үед биеэ барьж чанга хатуу байх болсон билээ. Гэвч энэ эмэгтэйг алсан хэрэг түүний далд нуугдсан сэтгэлийн шархыг хөнджээ. Алуурчныг хэргээ үйлдэхээс хэдхэн цагийн өмнө мөрөөр нь орсон хэдий ч тэд түүнийг алдчихлаа.
Фостер хөхөө сийчүүлж, нүдээ ухуулан зэрэмдэглэгдсэн эмэгтэйн цогцос руу харлаа. Карлайл цогцост үзлэг хийж байснаа ахлах мөрдөгчийн орж ирснийг мэдээд дохиж мэндэллээ. Тэдний дүнсгэр царайнаас нөхцөл байдал хичнээн ноцтой болохыг уншиж чадахаар байв. Тэр хоёр нэг ч үг дуугарсангүй. Карлайлыг үзлэгээ үргэлжлүүлэх хооронд Фостер гараажны доторхийг сайн ажигласанд хэрэгт холбоотой гэхээр анхаарал татах юм харагдсангүй.
- Эмэгтэйн нас хорин наймаас гучин хоёр гурвын хооронд байх гэж би хэлмээр байна. Нас барсан цаг өчигдөр оройны таваас зургаан цагийн хооронд гэж бодож байна гэж эцэст нь эмгэг судлаач эмчийг хэлсэнд Фостер толгой дохиж бүгдийг ойлгосноо мэдэгдлээ.
- Үхлийн шалтгаан?
- Одоогоор хэлэхэд хэцүү байна. Хөхөн дээрх энэ шархнуудын нэг байх гэж таамаглаж байна. Гэхдээ би түүнийг авч явж сайн харах хэрэгтэй.
- Нүднүүд?
- Тэрнийг пост мортем (нас барсны дараа) авсан байх гэж найдъя. Нүднүүдийг их хичээнгүйлэн бүхлээр нь авчээ. Тэгэхээр багаар бодоход тэр ухаангүй байсан гэсэн үг. Нүдний мэдрэлийг огтолсон байна.
Тэгвэл нүдийг нэг нэгээр нь ухаж авч дээ гэж Фостер бодлоо. Дарбишир сарвуунуудаа алдсан. Зэрэмдэглэх нь бэлэг тэмдэг юм уу эсвэл шашны ёс заншил юм болов уу? Эмэгтэйн нүд болохгүй юм харсан учраас ухаж авсан, харин Дарбиширийн гар буруу юм хийсэн учраас тасалсан байж болох уу? Тэгвэл тэр гуйлгачингийн хөндөгдөөгүй бие ямар учиртай юм бол?
- Биеийн дээд хэсэгт байгаа шархнуудын талаар хэлэх юм чамд байна уу?
- Харахад ойлгомжтой байна. Хөхнүүдийг нь зүсээд нээчихсэн байна. Тэр хиймэл силиконон хөхтэй байжээ. Цогцсыг авч очсны дараа хиймэл хөхний үлдсэн хэсгийг гаргаж бүртгэлийн дугаар нь байгаа эсэхийг шалгая. Одоохондоо баруун далан дээр байгаа шивээснээс өөр түүний хэн болохыг таньж мэдэх юм олдоогүй байна.
Фостер урагш тонгойсонд Карлайл эмэгтэйг болгоомжтой эргүүлж баруун далыг нь харуулвал мэргэжлийн хүнээр шивүүлсэн бололтой нэг төрлийн бэлэг тэмдэг шиг шивээс харагдав. Ази гаралтай бололтой. Фостер тэмдэглэлийн дэвтэртээ дүрсийг зурж авахдаа
- Чи энэ ямар утга илэрхийлдгийг мэдэх үү? гэж Карлайлаас асуув.
- Үгүй ээ, гэхдээ энэ Японоор бичсэн гэдгийг лавтай мэдэж байна. Би Японд гурван жилийн өмнө нэг хэсэг байсан. Их сайхан газар.
-Энэ байсан ганцxан тэмдэг үү?
- Тийм ээ, мэдээж хөхөн дээрхийг оролцуулахгүй бол.
Фостер эмэгтэйн цээжин хэсэгт урьд нь хөх байсан цусархаг зүйлийг харлаа. Ямар нэгэн үлдээсэн тэмдэг байсан ч олж харахааргүй ажээ. Цогцсыг угааж цэвэрлэтэл хүлээх хэрэгтэй бололтой. Тэгсэн ч түүний хөхийг харахад чармайлт гаргалгүй, хамаагүй сийчиж, огтолсон гэдгийг харуулж байв. Энэ бол нэг маньякын хийсэн ажил гэдэг нь ойлгомжтой. Гэтэл тэр ухаж авсан нүдэн дээр арай өөрөөр ханджээ.
Алуурчин энэ бүгдийг яаж хийхээ сайн мэдэж байжээ гэсэн мэдрэмж Фостерт төрлөө. Эхлээд хохирогчийнхоо мэдээг алдуулаад дараа нь аль нэг эрхтнийг нь салгаж авдаг.
Хохирогч нар мэдээ алдсан байсан эсэх нь тодорхойгүй ч ямартай ч тэд хөдөлж чаддаггүй байсан. Эцэст нь алуурчин хохирогчдынхоо зүрх рүү хутгалдаг. Энэ удаа харин түүнд ямар нэгэн юм саад болсон эсвэл юмнаас цочсон байж магадгүй учраас тэр ажлаа гүйцээж тэмдэг үлдээж чадаагүй бололтой.
- Магадгүй тэмдэг үлдээх гэтэл хиймэл хөх хагарч тэр цочсон байх. Тэгээд уурласан биз гэж Фостер Карлайлд хэлээд үргэлжлүүлэн
- Гэхдээ бид байгалаас заяасан бие хаа, хөхөнд илүү дуртай байдаг биз дээ гэв. Карлайл бээлийгээ тайлангаа түүнийг хальт хараад инээвхийлэв. Тэд гадаа гарч ирсний дараа Фостер
- Чи нөгөө гуйлгачинг дахиж шинжилж үзсэн үү? гэж асуулаа.
- Үгүй, тэр намайг хүлээгээд хэвтэж байгаа. Надад ч нэг сайхан амралтын өдөр харагдаж байх чинь гэж Карлайл өөрийгөө тохуурхан хэлэв.
- Бид бүгдээрээ адилхан.
Шөнийн гурван цаг болж байсан ч гудамжинд туузны цаана хэрэгт дурласан хэдэн хүн зогссоор байлаа. Фостер нэг цагдаатай ярилцаад зогсч байсан Дринквотерийг дуудаж Карлайлын анхны үзлэгээр илэрсэн зүйлийн талаар мэдэгдэв.
- Хэрвээ тэр эмэгтэй орой болохоос өмнө нас барсан юм бол алуурчин түүнийг энд орой эсвэл шөнө авчирч орхисон байна гэж Дринквотер хэлээд цагаа харлаа.
- Тийм бололтой.
- Хэрвээ бид зөв газар байсан бол тэр муу алуурчинг барьчихсан байх байлаа.
- Тэр биднийг буруу газар очно гэдгийг хэдийн мэдэж байсан. Түүний төлөвлөснөөр болсон гээд Фостер хэсэг дуугүй болсноо
- Барнес яаж байна? гэж санаа тавьсан байртай асуув.
- Женкинс түүнтэй хамт Ноттинг Хиллд болсон явдлын талаар ярилцаад сууж байгаа. Тэр их цочирдсон байна лээ.
Ийм юм харсан хэн цочирдохгүй байх билээ. Нүдний шилээ зүүчихээд түүхийн хуудсыг сөхөн үзэж байсан залуу дараагийн мөчид гэнэт өмнөө сийчүүлсэн залуухан эмэгтэйн цогцос харсан юм чинь аргагүй шүү дээ гэж Фостер бодлоо.
- Хэргийг харсан гэрч байна уу?
- Ганцxан анх цогцсыг олсон эмэгтэй. Тэр гадуур
хооллоод арван нэг хагасын үед ирсэн гэнэ. Бидний шалгаж үзсэнтэй тохирч байна лээ. Гараажны хаалга онгорхой байгааг хараад тэр цоожлохоо мартчихсан байна гэж боджээ. Тэгээд хаалгыг онгойлгоод хохирогчийг олж харсан байна.
- Цоожыг эвдэж онгойлгосон байна гэсэн биз дээ? гэж Фостер цохон асуулаа.
- Тийм ээ, гэхдээ их хуучирсан цоож байсан болохоор онгойлгоход амархан байсан бололтой.
- Амины гарааж юм уу эсвэл хөлсөлж авсан юм уу?
- Тэр гараажийг хөлсөлдөг юм байна. Эзэн нь Актонд амьдардаг гэсэн. Бид нэрийг нь мэдэж авсан.
- Энэ чинь харин бидний хохирогчийн талаар мэдэхээс илүү хурдан хийгдсэн байх шив гэж Фостер хэлснээ үргэлжлүүлэн
- Японоор уншдаг, ярьдаг сушины тогооч ч бай хамаагүй хэн нэгнийг аль болох хурдан олж энд авчир. Хэн байх нь надад чухал биш гэлээ.

Цаг ч болоогүй байхад цагдаагийн газрын нэг япон гаралтай орчуулагч эмэгтэй Фостерын өмнө нойроо сэргээх гэсэн мэт нүдээ үе үе цавчлан зогсож байв. Тэр англиар намуухан хоолойгоор акцентгүй ярих ажээ.
Фостер эмэгтэйтэй мэнд мэдэхээр гараа сунгах зуур
- Хурдан ирсэнд чинь баярлалаа гэж хэлээд инээмсэглэлээр шагнахаа мартсангүй. Орчуулагч гарыг нь зөөлхөн атгаад туниа муутайхан хариу инээвхийлсэн ч сандарч байгаа нь илт байлаа. Тэр цагдаагийн газрын байцаалтын өрөөнд орчуулга хийж дассан нь ойлгомжтой.
Гэтэл тэр одоо хүн амины хэрэг гарсан газар зогсож байдаг.
- Чамайг хэн гэдэг юм бэ?
- Акико гэж тэр аяархан хариулав.
Фостер түүнд юу хийх ёстойг тайлбарлалаа.
- Чи цогцосны далан дээр байгаа нэг тэмдгийг харж ямар утга агуулгатай болохыг бидэнд хэлэх хэрэгтэй байна. Чамд анхааруулж хэлэхэд тэр тийм ч сайхан харагдахгүй байгаа. Чамаар ийм юм хийлгэх болсонд намайг уучлаарай, Акико.
Тэр орчуулагчтай хамт гарааж руу очлоо. Фостер түүний ард зогсоод муурч унавал түших санаатай гараараа хальт тэврэв. Цогцсыг хажуу талаар нь хэвтүүлж тавиад бүтээлгээр бүтээжээ.
- Надтай хамт өвдөглөөд суу гэж Фостер хэлэв. Акико хэдийгээр сул дорой, сандарсан харагдаж байсан ч санасныг бодвол биеэ сайн барьж байлаа.
Фостер хохирогчийн мөрний харалдаа бүтээлэгний үзүүрийг сөхөж түүнд шивээсийг харуулсанд орчуулагч эмэгтэй шууд
- Цацрах гэрэл гэж байна гэж хэллээ.
- Чи сайн мэдэж байна уу? гэсэнд эмэгтэй хэлснээ баталж толгой дохилоо.
- Магадгүй энэ өөр ямар нэг утга агуулсан байж болох уу?
Акико хэсэг зуур бодолхийлснээ толгой сэрсэрлээ.
Фостер бүтээлэгний үзүүрийг буцааж тавиад босов.
- Баярлалаа. Ийм юм хийх нь чамд хэцүү байсан гэдгийг ойлгож байна. Эмэгтэй
- Зүгээр ээ гэж хэлчихээд явахаар зэхснээ Фостер үү дахин эргэж хараад
- Одоо цагт хүмүүс нэрээ Япон хэл дээр орчуулж, шивээс хийлгэх нь түгээмэл болсон. Олон нэр алдартай хүмүүс үүнийг хийлгэдэг гэж нэмж хэллээ.
Фостер Баруун Лондонгийн цагдаагийн газар энэ олон жил ажиллаж байхдаа эцэг эхчүүд хүүхдүүддээ Алфалфа, Мезанинэ гэсэн нэр өгсөн байхтай тааралдаж байсан ч Цацрах Гэрэл гэдэг нэрийг анх удаагаа л сонсож байгаа нь энэ ажээ.

_________________
Sakura


Top
   
PostPosted: Jun.29.17 1:48 am 
Offline
Дархан Гишvvн
Дархан Гишvvн
User avatar

Joined: Jul.30.06 7:33 am
Posts: 200
Location: Holland
13


Шевертс Буш дахь орон сууцны барилгад байдаг Наижлын байрны том өрөөг өглөөний нарны туяа дөнгөн данган гэрэлтүүлэвч өрөөний булан тохой, онгорхой зай болгоныг ном сэтгүүлээр дүүргэснийг ялган харж болохоор байлаа. Энд хуучин номын нэгширсэн үнэр шингэжээ. Гэвч Наижлд хуучин нуруу нь ноорч салбарсан, хэрэглэж байсан ном цөөхөн байдаг билээ. Номнуудыг шалан дээр өндөр цамхаг шиг дээр дээрээс нь давхарлаж тавьсан нь нурж унамаар харагдана. Зарим номыг компьютерын ширээн дээр тараан орхижээ. Мөн шалнаас тааз хүртэл босгож тавьсан дүүрэн номтой хоёр номын шүүгээ харагдана. Дотор нь хийсэн номнуудын завсраар элдэв цаас, зураг хавчуулснаас нэрсийг гаргаж уншихын аргагүй ажээ. Өрөөнд байгаа юмнууд байнга эмх замбараагүй байдаг учир Наижл одоо нэг ном олохоор өвдгөн дээрээ сөхөрчихсөн сууж байлаа.
- Ямартай ч чи ном, СД-гээ үсгийн дарааллаар өрж тавьдаг хүмүүстэй адилгүй юм гэж хэлэх Хадерын дууг тэр сонсов. Хэрэгтэй номоо хайгаад завгүй байсан тэрбээр хариу үг дуугарсангүй. Фостер Цацрах Гэрэл гэдэг нэр хайж байгаагаа түүнд дуулгажээ. Энэ бол Грекээс гаралтай Элеанор гэдэг нэрний утга гэдгийг Наижл мэдэж байсан тул Фостерт үүнийгээ хэлсэн. Гэвч Хадер түүнийг гэрт нь хүргэж ирэхэд асуудлыг баттай болгож санаагаа амраахаар дахин нэг шалгахыг хүсчээ.
- Эд нар чиний эмэг өвөг нар чинь юм уу?
Хадер гартаа ханан зуухны дээр байсан гэр бүлийн гэрэл зургийг барьчихсан зогсож байв. Сахлаа нямбай арчилсан нэг эрэгтэй хүн хамгийн ард их л сүрлэг харагдана. Тэр баруун гараа сандал дээр суугаа эхнэрийнхээ тохойн дээр тавьжээ. Нүд нь сүнснийх мэт хэт цайвар гарсан тэр эмэгтэй үсээ арагш нь толийтол самнасан ажээ. Эмэгтэйн дэргэд товчоо бүрэн товчилсон хантааз өмссөн ууртай харцтай жаахан хөвгүүн зогсоно. Зурган дээр бас хоёр охин байлаа. Том охин эхтэйгээ адилхан бөгөөд гартаа цэцэг барьсан, бага охин харин том хар нүдээрээ эмээсэн байдалтай харжээ. Өмссөн торон эмжээртэй цагаан даашинз нь зургийн дүнсгэр төрхийг дарж бага зэрэг амь оруулжээ. Эцгээс нь бусад хүмүүсийн төрх ямар нэг муу мэдээ сонссон мэт гунигтай харагдана. Наижл энэ зурганд их дуртай билээ.
- Үгүй ээ гэж тэр хариуллаа.
- Тэгвэл тэд хэн юм бэ?
- Рийвийн гэр бүл.
- Тэд тэгээд хэн юм бэ?
- Би мэдэхгүй.
- Чи яаж нэрийг нь мэддэг юм бэ?
- Ард нь харандаагаар бичсэн байгаа. Энэ зургийг 1885 онд авахуулсан юм байна лээ.
- Чамд яагаад энэ зураг байгаа юм бэ? гэж Хадер асуугаад духаа атируулснаа зургийг дахин анхааралтай харав.
- Энэ зураг надад яагаад ч юм таалагдаад байдаг юм. Энэ хүмүүс гэр бүлийнхээ зургийг их чухалчлан үзэж авахуулсан байгаа биз дээ.
- Үүнийг би харж байна. Тэр үед тэд нар шувуухай хараад инээмсэглэдэггүй байжээ.
- Ихэнх хүмүүс сүрлэг, өөртөө итгэлтэй, үнэнч харагдахыг хүсдэг байсан. Тийм төрхийг чи инээмсэглэлээр харуулж чадахгүй. Наижл гэрэл зургийг Хадераас авлаа.
- Тэдэнд юу тохиолдсон бол гэж би хааяа боддог. Ялангуяа энэ аймхай охинтой. Тэр үед энэ охин гурав юм уу дөрвөн настай байсан байх. Тэгсэн мөртлөө тэр амьдрал гэж юу болохыг таньсан мэт харагддаг. Энэ бол өөр ертөнц байсан.
- Тэдний талаар олж мэдэхэд чамд хангалттай баримт байгаагүй юм байна гэж би ойлголоо.
- Тэд хаана амьдарч байсныг мэдсэн бол би заавал хайж үзэх байсан. Баримт байхгүй бол хайгаад нэмэргүй.
Наижл гэрэл зургийг буцааж тавих үедээ гэнэт гэр орон нь бараг тэр чигээрээ зузаан тоосонд дарагдсаныг олж харав.
- Чи үүнийг хаанаас олсон юм бэ? гэж Хадер асуулаа.
- Миний худалдаж авсан номны завсраас унахаар нь би жаазлаад тавьчихсан юм.
- Тэгвэл энэ? Хадер нэг хөл бөмбөгийн багийнхны гэрэл зураг гартаа барьжээ. Ганц эрээс бусад нь бүгд сахалтай харагдана. Тэд бүгд судалтай зузаан ноосон цамц, өвдгөө хүрсэн богино өмд өмсцгөөсөн байв. Урд эгнээнд зогсож байгаа гартаа бөмбөг барьсан хаалгач нь их бууны сум шиг аймаар бүдүүн ажээ.
- Энэ бол 1905 оны Нэгдсэн Улсын Шеффилд баг байгаа юм.
- Чи энэ багийн хөгжөөн дэмжигч юм уу?
- Үгүй. Би хөл бөмбөгт яснаасаа дургүй. Хаалгач нь ийм аймаар бүдүүн болохоор надад сонин санагддаг юм. Тэд түүнийг Бүдүүн Фойкс гэж нэрлэдэг байсан. Тэр одоо арван нэгийнхэнтэй хамт тоглож байна гээд төсөөлөөд үзвэл ямар харагдах бол?
- Хамгийн түрүүнд тэр хувцасны өрөөнд багтахгүй асуудал үүсэх байсан.
Наижлыг дахиад номоо хайж эхлэхэд Хадер өрөөг цааш сонирхон харж байв. Наижл өчигдөр оройн айдас төрүүлсэн явдлыг мартахад тус болох хийх юмтай байгаадаа баяртай байлаа. Тэр хэдийгээр ядарч унахаа шахаж байгаа ч одоохондоо хамаг мэдрэл сэтгэлийг хөвчрүүлсэн тэр айдас, адерналиныг намсгаж тайвшрах хэрэгтэй байв.
- Би цай чаная гэж Хадер хэлээд шалан дээрх хөглөрсөн юмнуудыг сүлжин өрөөтэй залгаа байсан гал тогооны өрөө руу явлаа.
- Новш ихтэй байгаад уучлаарай гэж Наижл хэлчихээд гал тогоогоо хамгийн сүүлд хэзээ цэвэрлэснээ санахыг оролдов.
- Би бол хүн амины хэрэг хариуцсан мөрдөгч. Ярганы талбайд би дасчихсан юм гэж тэр хаалганы цаанаас толгойгоо цухуйлган хэлээд нүдээ ирмэснээ цааш алга болов.
Наижлд хөгжилтэй санагдлаа.
- Ус буцалгагч зуухан дээр байгаа, тогоор ажиллахгүй байх. Цай шарах шүүгээний дэргэд лаазанд, цайны данх хаа нэгтээ байгаа. Цай шүүгч хаана байгааг санахгүй байна.
Хадерын царай дахин хаалганы цаанаас цухуйж
- Тэгвэл данхны уут хаана байгаа юм бэ?
- Тэр надад байхгүй.
- Би чамаар тоглосон юм аа.
- Өө, гэж Наижл дуу алдснаа би ч илжиг шиг тэнэг юм гэж бодлоо.
- Би задгай цай чанаж байгаагүй гэж Хадер нэмж хэлэв.
- Би чамайг умардаас ирсэн гэж бодсон юмсан.
- Тэнд чинь ууттай цай байдаг болоод удаж байна даа. Бас цахилгаан. Наижл түүний тоглоом хийж байгааг мэдээд инээд алдав. Тэр үүнийг анзаарсангүй. Хадер буцаад гал тогоо руу явлаа.
- Уул нь хаа нэгтээ ууттай цай байгаа гэж Наижл араас нь чанга хэлвэл Хадер
- Хорин нэгдүгээр зуунд тавтай морил гэлээ.
Наижлд дахиад хөгжилтэй санагдаж өөрийн эрхгүй инээд алдлаа. Дараа нь тэр анхаарлаа номын тавиурт хандуулав. Ашгүй тэр удаан хайсан номоо газар орны хөгжил цэцэглэлтийн талаар бичсэн гурван ботины доороос оллоо. Тэр энэ номыг уншихаар авсан боловч сонирхлыг нь татаагүй тул гүйцэд уншилгүй дутуу орхижээ. Энэ бол шинэчилж гаргасан нэрний толь бичиг. Наижл Элеанор гэдэг нэрийн тайлбарыг гаргаж харвал түүний зөв байв. Болчихлоо гэж тэр өөртөө хэлснээ нэрийн задаргаа Элли, Нэлла, Нэлли гэсэн хувилбаруудыг гаргаж Фостерт өгөхөөр тэмдэглэж авлаа.
Хадер хоёр аягатай цай барьчихсан буцаж ирснээ
- Магадгүй чи угаалтуурт байгаа юмнуудынхаа удмыг судлах хэрэгтэй юм шиг байна. Хараад байхад нэг хэсэг нь тэнд бараг нэг зууныг өнгөрөөсөн бололтой гэж хэлээд инээд алдлаа.
Аягатай цайгаа тавих сул зай олохгүй зогссоор байгаа Хадерыг харсан Наижл ширээн дээр сул хэвтэж байсан ном сэтгүүлүүдээ хамж авав. Хадер буйдан дээр сууж халуун цайнаас оочлон уулаа. Наижл Хадерт хандан
- Би Элеанор гэдэг нэрийн гарал зүйн тэмдэглэл хийсэн. Миний зөв байсан байна. Энэ нэрний утгыг цацрах гэрэл гэдэг гэж хэлэв. Хадер тэмдэглэсэн цаасыг авч хүрэмнийхээ халаасанд хийгээд
- Би үүнийг утсаар дамжуулаад хэлчихнэ гэлээ. Тэгснээ зөөлөн санаа алдснаа
- Бурхан минь, би бүр ядарчихаж. Чи ямархуу байна даа? гэж асуув. Наижл юу хэлэхээ мэдсэнгүй. Юу ч хамаагүй хийж, завгүй байхыг хичээснээс хамаг бие нь сульдаж салганаж байв. Тэр суухын оронд гартаа цайгаа бариад зогссон хэвээрээ
- Би зүгээр ээ гэлээ.
- Нээрэн үү? Би энэ ажилд өөр хүмүүсийг татан оролцуулж болох юм.
- За даа, Ер нь бол би үхчихээгүй байна гэж Наижл хэлснээ хэлсэн үгэндээ жаахан харамслаа. Хадер толгой дохиод цайгаа уулаа. Өчигдрийн явдал толгойноос нь арилаагүй ч хэдэн цагийн өмнө биш өөр цаг үед тохиолдсон мэт улам бүдгэрсээр байв. Наижлын санаанд гэнэт нэг юм орсонд тэрнийхээ тухай Хадераас асуухаар шийдлээ.
- Би сонины архивт хэдэн бүртгэл авахаар хүлээж байхдаа компьютер дээр Фостерийн талаар мэдээлэл хайсан.
- Тийм үү? Яагаад?
Наижл хэн нэгэнтэй уулзвал тэр хүнээ интернэт дээр эсвэл архивт хайж үздэг зуршилтайгаа яаж тайлбарлахаа хэлж чадахгүй байлаа. Тэгээд тэр мөрөө хавчснаа
- Би хэлж мэдэхгүй байна. Зүгээр ямар нэг юм хиймээр санагдсан юм. Сүүлийн арваад жил сонины нийтлэлд бичигдсэн танил хүн байгаагүй гэх юм уу даа.
- Чи тэгвэл түүний эцгийн талаар мэдсэн юм байна, тийм үү?
- Чамд тэр талаар мэдсэн юм байгаа юу?
- Бид бүгдээрээ мэднэ. Тэр үед би энэ багт байгаагүй ч энэ талаар бүгдийг сонссон. Тэд хэргийг хаан Фостер албандаа үлдэж энэ хэрэг дууссан.
Наижл мэдэх гэсэн зүйлээ гүйцэд сонсож чадаагүй ч дахин асуусангүй. Хадер Наижлыг ажиглан харснаа ингэж хэллээ.
- Фостер юу ч нуугаагүй. Эцэг нь хүслээ биелүүлэхийн тулд юу ч хийж магадгүй гэдгийг тэр мэдсэн болохоор саад хийхийг хүсээгүй юм. Энэ бол хэн нэгнийг алахтай адилгүй. Эцэг нь өөрөө үхэхийг хүссэн учраас Фостер хүслийг нь биелүүлсэн. Зарим хүмүүс үүнийг хайртай хүүгийнх хийж чадах цорын ганц зүйл гэж үзсэн. Өөр хүмүүсийн хувьд бол энэ амиа хорлоход тусалсан хэрэг байсан. Бидний дээр суудаг хүмүүсийн нэг ингэж хэлсэн юм. Би Фостерын зөв гэж боддог.
Хадер цайнаасаа дахин нэг балгаснаа Наижлыг хөмсгөө зангидан харж
- Наижл, хэрвээ би чиний өнгөрсөн рүү өнгийж харвал юу олох бол? гэж асуугаад буйдан дээрээ арагш налж
суулаа.
- Онцын юм байхгүй гэж тэр амандаа бувтнав.
- Ингэхэд чи их сургуулийн ажлаа гэнэт орхиж дахин удам судлаачаар ажиллах болсон. Надад энэ чинь сонирхолтой байна. Энэ хэдийгээр Наижлын ярихыг хүсдэггүй сэдэв ч гэлээ Фостерын талаар тодорхой ярьж өгсөн Хадерт тэр амаа нээх хэрэгтэй болжээ. Гэхдээ хэр их юм хэлж чадах бол?
- Би нэг хүнтэй танилцсан боловч санаж байснаас минь өөрөөр эргэчихсэн юм.
- Санаснаас өөрөөр эргэсэн гэнэ ээ? Тэр чинь ажлаа өгөх хэмжээний тийм ноцтой юм байсан байх нь ээ? Тиймээс учраас л чи ингэж хэлж байгаа байх.
- Санааг минь зовоодог урьд нь болсон явдал гээд ойлгочих.
Хадер зайгүй чихсэн номын тавиурууд, хуучин хайрцаг, шүүгээ, бор өнгөтэй гэрэл зурагнууд, буруу заадаг хуучны ханын цаг, бугуйн цагны цуглуулгуудыг дахин тойруулан харж байснаа
- Миний бодлоор ийм юм хүн болгонд тохиолдож байдаг гэж эцэст нь хэллээ.



14


Фостер цогцос хадгалдаг байранд эргэж ирлээ. Тэр ариун цэврийн өрөөнд орж толинд нүүрээ харвал нүднийх нь доод зовхи сэлхийж хар хүрээ татсан, царай нь цонхийж сааралтан ер нь энэ байшинд байвал зохих мэт харагдсанд би нэг ор авчруулж энд тавьсан нь дээр юм шиг байна гэж өөрийгөө тохуурхан бодов. Задлангийн ширээн дээрх зарим цогцос өөрөөс нь хамаагүй дээр харагддаг юм шиг түүнд санагджээ.
Фостер дотогшоо орвол Карлайл гуйлгачныг шинжилж үзээд дуусч байлаа.
- Өөр шинэ юм олов уу? гэж Фостер асуув.
- Тэр дүүжлэгдэж үхээгүй юм байна. Энэ бол баттай гэж Карлайл хэллээ. Тэр хүзүү рүү нь заагаад
- Энд хугарсан нугалам алга. Нэг согтуу гуйлгачин амиа хорлосон байлаа гэхэд онолын үүднээс заавал тийм байх ёстой гэж үзэж болохгүй л дээ. Гэхдээдүүжлэгдэх үед боомилогдсоноос үүсдэг олсны ором, хөхрөлт хүзүүн дээр нь харагдахгүй байна. Зүрх, уушиг нүдэнд боомилсныг батлах судас хагарсан шинж тэмдэг алга. Анхаарал татах өөр нэг зүйл гэвэл тэр өгзөг, далан дээр нь удаан хугацааны турш хэвтэрт байснаас шалтгаалж үүсдэг хүнд хэлбэрийн арьсны цооролттой байсан. Эндээс дүгнэж үзвэл тэр нуруугаараа маш удаан хугацаанд хэвтэж байсан гэж үзэж болно гэж хэлэв.
- Хүнд хэлбэрийн цооролт гэнэ ээ?
- Тийм ээ.
Гадаа гудамжинд унтдаг хүмүүс өвдөж, хөдөлж чадахгүй удаан хэвтснээс ийм шархтай болсон байхыг Фостер харж байжээ. Замын хашлага, хатуу цаасан хайрцаг арьсыг гэмтээж ийм шарх үүсгэдэг ажээ. Гэтэл энэ залуу үхлээ хүлээн хэвтэж байдаг тэдгээр хүмүүстэй адилгүй харагдаж байсан.
- Тэгвэл үхлийн шалтгаан юу вэ?
- Зүрхний саа.
- Чи үүнийг баттай мэдэж байна уу?
- Тийм гэж бодож байна. Гэхдээ зүрхний сааны шалтгаан тодорхой бус байна. Дотор эрхтэнгүүд, зүрх бүгд хэвийн харагдсан. Эрхтнүүдийн ажиллагаа гэнэт зогссон юм шиг байна. Бид хэдэн дээж авч Хордлого судлалын төв рүү явуулсан. Тэндээс тодорхой хариу гарна гэж найдаж байна.
Фостер цогцосны арчилж торддог байсан нь илт гар, хөл, арьсыг шинжин хараад
- Чамд энэ томорсон зүрх, элэгний хатуурал, цирроз, өтгөрсөн цус байхгүй, бие сайтай гуйлгачин сонин санагдахгүй байна уу? Гудамжинд юу идэж ууж байсан юм бол? Зүлэг ногооны шүүс үү? Карлайл нүүрээ ярвайлгав.
- Би чамд ганцxан харснаа л хэлж чадна. Дөчин настай хүний хувьд бие эрхтэн нь хэвийн эрүүл харагдаж байна. Гэхдээ мансууруулагч хэрэглэж байсан ул мөр гар дээр нь байсан. Тэр чихрийн шижинтэй байсан байж болох юм. Карлайл дуугүй болсноо цогцосны гарыг өргөлөө.
- Тэмдгийг Дарбиширийн цогцос дээр байсныг бодвол жижигхэн сийлсэн байна.
- Хурц ган хутга мэтийн юмаар уу?
- Тийм байх гэж бодож байна.
- Үлдээсэн тэмдэг байгаа боловч тамласан гэхээр ул мөр болон хутганы шарх байхгүй гэсэн үг үү?
Карлайл толгой сэгсрээд
- Би биеийг бүхэлд нь шалгаж үзсэн. Түүний хуруу хумс, сормуус хөмсөг нь хүртэл бүрэн байна.
Тэгвэл түүнийг дүүжилж орхисон нь ямар учиртай юм бол? гэж Фостер бодлоо. Аллага хийснээ нуухгүйгээр биен дээр нь тэмдэг үлдээх ямар шалтгаан байв? Энд алдаа гарсан юм болов уу? Карлайл бээлийгээ сурмаг тайлж хаячихаад
- Би кофе уумаар байна. Хамт явмаар байна уу? Дараа нь би бас нэг цогцос шинжлэх ёстой гэж хэллээ.
- Өө тэгье, кофе руу явъя, харин үхдэл рүү биш. Ямартай ч чамайг бэлэн болохоос нааш тийшээ зүглэмээргүй байна.
Хоёулаа гадагшаа гарах тэр мөчид Фостер
- Чи энэ залууг шинжлээд дуусчихсан уу? гэж асуулаа.
- Хордлого судлалын төвөөс хариу автлаа би юу хийхээ
одоогоор мэдэхгүй байна.
- Ойлгомжтой. Чамайг дургүйцэхгүй бол хэн нэгнээр түүнийг жаахан янзлуулах гэсэн юм. Карлайл өргөсөнд хатгуулсан мэт хоолой нь уурсангуй болж
- Түүнийг бүрэн угааж цэвэрлэсэн гэлээ. Фостер толгойгоо сэгсрэн
- Үгүй ээ, би янзлах гэдгийг өөр утгаар хэлж байна гэв.

Шарилчин эмэгтэй ажлаа их хичээнгүй болгоомжтой хийнэ. Тэр ийм ажилд тохирохооргүй, дугуй царайгаа хайш яйш будаж янзалсан, эх хүний төрхтэй нэгэн байв. Эмэгтэй Фостерын орж ирэхийг хараад
- Би заримдаа ажлаа хийж байхдаа тэд нартай ярилцмаар санагддаг юм гэлээ.
- Хүссэнээ хий. Харин тэд чамд хариу өгнө гэдэгт би эргэлзэж л байна шүү гэж Фостер хэлэв. Эмэгтэй үхдлийн бохирдож ширэлдсэн үсийг илээд
- Чи өөрийгөө жаахан гаргуунд нь хаячихсан юм аа даа, тийм ээ? гэж дуучинд баймаар уянгалаг хоолойгоор хэллээ.
Тэгээд тэр ширээ шүршиж цэвэрлэдэг усны хоолойг авч цогцосны нүүрийг нэг гараараа халхлаад усаа бага багаар гоожуулан толгойг норгов. Дараа нь үс угаадаг шингэн саван түрхээд толгойд иллэг хийх мэт хоёр гараараа үсийг болгоомжтой угааж усаар зайллаа. Шарилчин цүнхнээсээ сам гаргаж үсний ширэлдээг гаргаснаа хайчаар үсийг засаж эхлэв.
- Миний мэдэхийн энд урьд нь хэзээ ч цогцосны үс сахлыг засаж байгаагүй. Би үүнийг дандаа тэднийг засаж янзлаад бэлэн болгосны дараа хийдэг. Гэхдээ мэдээж үүнийг хэрэгтэй гэж үзвэл шүү дээ гэж эмэгтэй Фостерыг харалгүй хэллээ.
- Уучлаарай гэж Фостер хариуд нь хэлэв.
- Үгүй дээ, үнэнийг хэлэхэд энэ бол харин ч сайн. Би үүнийг урьд нь авсны тагийг онгорхой байлгаж салах ёс гүйцэтгэдэг байхад цогцсыг эвтэйхэн харагдуулах гэж зөндөө хийдэг байлаа. Гэхдээ одоо ингэх нь багассаар байна. Хүмүүс дотныхоо хүнийг үхсэн байгаагаар нь харахыг хүсэхгүй, тэдэнд санаа тавихаа бараг больж дээ.
Фостер эцгийнхээ цогцосны өмнө хэрхэн зогсож байснаа санав. Мэргэжлийн хувьд хэдэн зуун үхсэн хүмүүс харж байсан ч тэр өөрийн хайрладаг байсан хүний амьгүй биеийг харахад бэлэн биш, хэцүү байсан билээ.
Шарилчин хийж буй ажлаа шалгаж байгаа бололтой бага зэрэг зай авч зогсоод нүдээ хагас анин цогцсыг ажиглангаа
- Энэ хэн юм бэ? гэж асуув. Бодолдоо дарагдсан Фостер
- Бид одоохондоо мэдэхгүй байгаа учраас таны тусламж хэрэгтэй болсон юм гэж хариулаад
-Таны ажил бидэнд тус болно гэж найдаж байна гэв. Шарилчин эмэгтэй таван минут ч бололгүй цогцосны үсийг засаж дуусгаснаа багс сахлын саван гаргаж ирэн хууз, сахлыг бүлээн усаар норгож савандаад болгоомжтой хусч эхэллээ. Түүний цогцосны эрүүнээс түшиж бариад сахал хусаж байгаа нь энэ шарилын байшинд олж хардаг зүйлээс эрс тэс ялгаатай харагдаж байв. Энэ бүхнийг харж зогссон Фостер
- Чи яагаад цахилгаан сахлын машин хэрэглэдэггүй юм бэ? гэж асуулаа.
- Арьс гөлгөр өө сэвгүй болдоггүй юм гэж эмэгтэй үл мэдэг инээмсэглэн хэлэв. Тэр үнэхээр шаламгай ажээ.
- За, бид бэлэн боллоо гэж тэр эцэст нь хэллээ.
Фостер эмэгтэйтэй салах ёс хийгээд гадагш гаргачихаад ширээ рүү очиж цогцосны хөлний тушаа зогсоод нүүрийг нь ажиглалаа. Түүнд бараан үстэй, зөв хэлбэр бүхий эрүү, овгордуу шанаатай, хацар нь хонхойж ороогүй, дөчин дөрөв тав орчим насны эрэгтэй харагдав. Гар хөл, шүд нь шаравтар өнгөтэй болсон харагдавч арчилдаг байсан нь харваас илэрхий, царайнаас нь харахад өмнө нь өөртөө их анхаарал тавьдаг байсан нь илт байлаа. Фостер түүнийг урьд нь ийм байдалд орохоос өмнө конторын ч юм уу нэг тиймэрхүү ажил эрхэлдэг байсан байх гэж таамаглав.

Мэдээллийн танхимд Фостер самбар дээр гуйлгачны хоёр зургийг өлгөжээ. Нэг нь түүнийг анх олдоход харагдаж байсан тэнүүлчний төрх, нөгөө нь арчилж тордсоны дараа авсан зураг байв. Энэ хоёр зурагны дэргэд бас нэг үл таних эмэгтэйн зураг байлаа. Багийн ихэнх нь гадуур, урьд шөнийн гарсан хэргийн газар, тэрний ойролцоо ул мөр хайж яваа учир энд бараг нам гүм байв. Өглөөний байдлаар нэг ч шинэ ул мөр, мэдээ, шинэ гэрч олдоогүй ажээ. Дринквотер гараажны эзнийг олж хэлтэс дээр авчирсан бөгөөд түүнийг байцааж хэрэг илрүүлэхэд тус болох юм илрүүлж чадах эсэхээ Фостер мэдэхгүй байлаа.
Фостер аяга кофе авч ширээ рүүгээ очиж суугаад комьпютерээ асаалаа. Тэгээд сураггүй алга бологсдын мэдээллийн санг нээж хайлтын цонхонд эрэгтэй, цагаан арьстан, нас 40-50, бараан үс, нэг метр дал, бор нүд, хэвийн бие галбир гэж бичив. Мөн онцгой шинж тэмдэгт нуруун дээрээ мэнгэтэй гэж оруулахдаа хэдэн мянган хайлтын үр дүнд нөлөөлж хайсан хүнээ олоход хялбархан болно гэдэгт найдаж байлаа.
Дэлгэцэн дээр арван таван үр дүн гарч ирэв.
Фостер зурагнуудыг эхнээс нь нэг бүрчлэн өөрт байгаа зурагтай харьцуулж харсаар төстэй хоёр хүн оллоо. Тэр хоёр зургыг дараа дахин шалгахаар нь тусад нь орхив. Тэгтэл Фостер түүнийг олж харлаа. Грахам Эллисийн иргэний үнэмлэхний зураг. Эрэгтэйн хоёр зураг хоорондоо маш адилхан байлаа. Нүүрний хэлбэр, нимгэн уруул...
Түрүүч Женкинс онгорхой хаалгыг тогшиж чимээ өгч орж ирээд Фостертой мэндлэв.
- Барнес ямархуу байна? гэж Фостер асуулаа. Хадер мөрөө хавчаад
- Тэр юу ч болоогүй юм шиг л аашилж байна. Гэхдээ түүнд энэ бүхэнтэй эвлэрхэд хугацаа хэрэгтэй. Би түүнд эмчилгээ санал болгосон... Тэр Фостерыг анхаарлаа өөр юманд төвлөрүүлснийг анзаараад үгээ гүйцээсэнгүй.
- Үүнийг хар даа гэж Фостер хэлээд компьютерын дэлгэцийг Хадер луу эргүүлэв. Хадер түүний дэргэд очоод ширээн дээр тохойлдлоо.
- Энэ одоо хэн бэ?
Фостер үл таних цогцосны зургийг өргөж харуулав. Хадер зурагнуудыг харьцуулж хараад
- Тэд хоорондоо адилхан юм байна гэж хэлээд өндийлөө.
- Энэ үхсэн хүн бол Эйвендэйл Паркын тоглоомын талбай дээрээс олдсон нөгөө гуйлгачин.
- Тэр их цэвэрхэн харагдаж байна.
- Тэр бол гуйлгачин биш. Үгүй бол гуйлгачин болоод удаагүй байсан. Фостер дэлгэц рүү дахин нэг удаа харлаа.
- Хэрвээ энэ тэр эрэгтэй мөн бол хоёр сарын өмнө Олтрингамд байдаг хуулийн фирмд ажиллаж байсан. Түүнийг яагаад заавал дүүжилж орхисныг би ерөөсөө ойлгохгүй байна. Задлан шинжилгээний дүгнэлтэнд биднийг олохоос өмнө хэдийн арван таван цагийн өмнө үхсэн байсан гэж байсан. Тэгэхээр хохирогчийг алчихаад хэдэн цагийн дараа дүүжилсэн болж таарах гээд байна. Тэгээд би яагаад? гэсэн асуулт өөртөө тавиад сууж байна.
- Хүн амины хэрэг гэхээс илүү амиа хорлолт гэж харуулах гэсэн юм болов уу?
- Тэгвэл алуурчны хийсэн үйлдлийг яаж үүнтэй холбож ойлгох болж байна? Тэр бидний ямар утгатайг мэдэж байгаа тэмдэгтүүдийг хохирогч нар дээр сийлдэг. Алуурчин яагаад аллагандаа энэ бүх далд утгатай
зүйлийг ашиглаад байна вэ?
- Энэ эрэгтэй бол алуурчны эхний хохирогч. Тэр магадгүй биднийг хэдэн өдөр өөр юмны араас хөөцөлдүүлж завгүй байлгах гэсэн байх. Тэр нь ч төлөвлөснөөр нь болсон.
Энэ бол Хадер өөрийгөө зөвтгөх гэж оролдоогүй, Фостерыг уурлах аргагүй болгосон оновчтой тайлбар байв. Тэгсэн ч Фостер Хадертай санал нийлэхгүй байлаа.
- Үгүй, тэр харин ч эсрэгээр юу ч бүрхэгдүүлэхийг оролдоогүй. Дүүжилсэн хэрэгт өөр ямар тэмдэг бидэнд үлдээснийг би заавал олох болно.
- Үхлийн шалтгаан юу байсан бэ?
- Зүрхний саа. Шалтгаан нь тодорхой бус. Хордлого судлалын төвийнхөн бидэнд илүү юм хэлж өгч магадгүй юм.
Фостер гэнэт Дарбиширийн хорны дүгнэлтийг авах ёстой байснаа санаад, энэ талаар мэдэгдэх хангалттай хугацаа өнгөрчихөөд байхад Хордлого судлалын төвийн энэ муусайн залхуу новшнууд ядаж толгойгоо ч цухуйлгасангүй гэж бодлоо.
- Өнгөрсөн шөнийн хохирогчийн нэр, хаягийг олж тогтоосон уу? гэж Хадер асуулаа. Фостер толгойгоо аажуухан сэгсрэв.
- Карлайл цогцсыг яг одоо задлан шинжилж байгаа. Энд өчнөөн олон олдоогүй сураггүй болсон хүмүүсийн бүртгэл байна. Сүүлд алга болсон хүмүүсээс эхэлж хайх санаатай байна. Хан руу утасдаж энд ирж тусал гэж хэл.
Хадерыг гарч явсны дараа утас нь дуугарахад авбал Дринквотер Актоноос ярьж байлаа. Гараажны эзнийг байцаасан боловч ямар ч үр дүн гарсангүй, Тэр эрэгтэйд хэрэгт холбогдолгүйн хангалттай баталгаа байсан бөгөөд тэр нь ч тохирсон байна.
- Гараажийг хөлсөлж байсан бүх хүмүүсийн нэрсийн жагсаалтыг гарга гэж Фостер даалгалаа.
Багийнхан хэргийг илрүүлэх гарц хайцгааж байгаа.
Хэрвээ тэд илүү хүчин чармайлт гаргавал ямар нэг юм илрүүлж л таарна гэж Фостер бодлоо.
Тэр дэлгэцэн дээрх сураггүй болсон өмгөөлөгчийн мэдээллийг дахин уншив. "Нэгдүгээр сарын 25-наас хойш сураггүй болсон Грахам Эллисийн төлөө гэр бүлийнхэн нь маш их санаа зовцгоож байна. Түүнийг Чешир дэх Олтрингамд гэрийнх нь ойролцоо байдаг уушны газарт сүүлчийн удаа харжээ". Эллис Никлин Эллис & Со -д ажилладаг компанийн хамтрагч байжээ. Фостер лавлах руу утасдаж тэдний контортой холбогдов. Хэдийгээр ням гариг байсан ч оролдлого нь бүтэмжтэй боллоо.
Автомат хариулагч асаалттай ажээ. Фостерын бодож байсанчлан контор хаалттай байлаа. Гэхдээ яаралтай үед утасдаж болох дугаар үлдээсэн байв. Тэр дугаарт залгалаа.
- Тони Пэнберти байна. Цоглог залуухан хүний дуу байв.
- Сайн байна уу?, Амралтын өдрөөр залгаж саад болсонд уучлаарай.
- Зүгээр дээ гэж Пэнберти бага зэрэг Австрали акценттэй хариулаад
- Танд юугаар тус болохсон бол? гэж асуулаа.
- Би байнгын холбоотой байдаг өмгөөлөгчтэйгөө ярих гэсэн юм, Грахам Эллис.
- Ноёнтон, тэр одоогоор ажиллахгүй байгаа. Гэхдээ би танд тусалж болох юм. Танд ямар асуудал байгаа юм бэ, ноён...
- Фостер гэж тэр хариулав. Фостер энд хуурах шалтгаан алга гэж боджээ.
- Энэ бол амархан тайлбарлах асуудал биш. Таныг гомдооё гэж бодоогүй юм шүү. Гэхдээ би Грахамтай л яримаар байна. Би маргааш утасдаж болох уу? Утасны цаана хэсэг чимээгүй байснаа
- Сонсооч, ноён Фостер, энд нэг асуудал байна. Грахам Эллис сураггүй алга болсон.
- Арай үгүй байлгүй дээ? Хэзээнээс тэр вэ? Фостер өөрийнхөө тааруухан жүжиглэлтээс санаа нь зовчихов.
- Хоёр сар илүү болж байна. Энэ биднийг үнэхээр их цочирдуулсан.
- Ойлгож байна. Тэр зүгээр л алга болчихсон юм уу?
- Ажлын дараа бид хэд замын эсрэг талд байдаг уушны газар орсон. Эллис тэнд зүв зүгээр байсан. Дараа нь тэр гэртээ харихаар гарч явснаас хойш хэн ч түүнийг олж хараагүй.
- Бид урьд нь найзалдаг байсан юм. Тэрнээс хойш түүний талаар хэн ч юу ч олж сонсоогүй юу?
- Юу ч байхгүй.
- Түүнд муу юм тохиолдоогүй байх гэж би найдаж байна гэж Фостер хэлэв. Тэр мөрдөгч шиг биш харин үнэхээр санаа нь зовсон шинжтэй байлаа.
- Мэдээж... гэж Австрали эр хэлэв.
- Та нэг л эргэлзсэн шинжтэй байх чинь. Дахиад хэсэг чимээгүй болов. Фостер би хэр их юм мэдэж чадах бол гэж бодож байлаа. Австрали эр ярих дуртай байх шиг. Ер нь өмгөөлөгч нар тийм ч дуу цөөтэй хүмүүс биш билээ.
- Үнэндээ бид түүнийг амиа хорлосон байх гэж бодож байгаа.
- Тэр амиа хорлохоор хүн биш гэж би бодож байна гэж Фостер хэлэв. Тэгээд "амиа хорлох хүн" гэж ямар хүнийг хэлдэг юм бол гэж тэр өөрөөсөө асуулаа. Яриа өрнөх шинжтэй болоод ирэв. Энэ яриа ойролцоох нэг цагдаагийн тасагт очиж бичиж авсан тэмдэглэлээ ширээнийхээ нүдэнд хийгээд мартчихдаг ямар нэгэн цагдааг хайж явснаас дээр байв.
- Хөөе... Өмгөөлөгч нэг л тавгүй байгааг Фостер анзаараад яриагаа өөр тийш нь хандуулав.
- Би түүний эхнэрт нь харамсаж байгаагаа илэрхийлж ил захидал илгээмээр байна. Танд хаяг нь байгаа юу?
- Тэр эхнэрээсээ салчихсан шүү дээ.
- Үнэн үү?
- Тийм ээ, өнгөрсөн жил. Тэр их зовсон доо. Фостер үүнийг тэмдэглэж аваад
- Хөөрхий залуу гэлээ.
- Тэр цагаас хойш Эллист их хэцүү байсан гэж Австрали эр үргэлжлүүлэн хэлэв.
- Тэр их уудаг байсан.
- Үнэхээр тийм шүү. Ялангуяа өнгөрсөн жил. Түүнийг биднээс салж яваад нэмж уухаар ойролцоо байдаг өөр кафе руу явсан, тэгээд ууж ханалаа гэж бодоод ямар нэг метро, галт тэргэнд суугаад явчихсан байх гэж бид бодож байгаа.
Одоо шарилын байранд байгаа тэр эр Грахам Эллис бол өөрт тулгарсан хэцүүхэн асуудлаас болж шилтэй архи тэврээд суух хүн биш гэдгийг Фостер мэдэж байв. Тэр уушны газраас гарч харьж унтахаар гэр лүүгээ явах байсан. Гэвч тэр гэртээ хэзээ ч хариагүй.
Фостер яриагаа дуусгаад Вэст Мидландсын цагдаагийн газартай холбоо барихаар шийдэв. Түүнийг утсаа авч дугаар оруулах гэтэл дуудлага орж ирлээ. Утасдсан хүн нь Ноттинг Хиллийн цагдаагийн тасгийн жижүүрийн ажилтан байв.
- Энд нэг ноёнтон орж ирээд ямар нэг хүн амины хэрэг гарсан байж магадгүй тухай хэлсэн. Тэр одоо нэг ахмадтай ярилцаад зогсож байна гэж нөгөө ажилтан хэлээд аяархан боловч их яарсан бололтой
- Тэр хүн нэг боодолтой юм барьчихсан байна гэж нэмж хэллээ.

Фостер Хадертай хамт Ноттинг Хиллд хүрч ирэхэд нөгөө ноёнтон байцаалтын өрөөнд гартаа аягатай цай барьчихсан сууж байлаа. Тэр хувцсаа хайнгадуу өмссөн ч өөртөө санаа тавьдаг нь илт байлаа. Дух руу нь унжих үсээ анзаарсан шинжгүй бөгөөд цэнхэр нүд нь манантсан мэт сүүмийсэн харагдана. Насыг нь тааж хэлэхэд хэцүү ч эв хавгүй гажигтай нүүр нь Фостерт танил санагдав.
Ширээн дээр гутлын хайрцаг тавьжээ.
- Таныг удаан хүлээлгэсэнд уучлаарай гэж Фостер хэлээд Хадерыг түүнд танилцууллаа. Царай нь шохой шиг цагаан, нүд нь гөлийгөөд тэр бүр хөшчихсөн байв. Ноёнтон толгой дохиод
- Саймон Перри гэж тод боловч удаанаар үгээ чирэн хэллээ. Тэр боловсролтой гэр бүлээс гаралтай нь илт мэдэгдэнэ. Түүний нэр Фостерт нэг л танил сонсогдсон боловч ширээн дээрх хайрцаг анхаарлыг нь татсан тул
- Хайрцганд юу байгаа юм бэ? гэж асуулаа.
Сэтгэл нь хүчтэй догдолж, илт айсан Перрид түүний хэлсэн үг бүрийг ойлгож авахад хугацаа хэрэгтэй байв. Эцэст нь тэр
- Миний дүү охины нүд гэж хариуллаа.
- Хайрцганд ганцxан та хүрсэн үү?
- Тийм ээ.
- Бидэнд таны хурууны хээ хэрэгтэй гээд Фостер
- Хайрцган дээрх өөр хүмүүсийн хурууны хээнээс ялгах ёстой юм гэж нэмж хэлэв.
- Тэгэлгүй яахав. Фостер резинэн бээлий өмсөөд хайрцагны тагийг онгойлголоо. Хайрцагны ёроолд хөвөн зулж дэвсээд дээр нь хос нүд тавьжээ. Фостерт нүднүүд маш том голфын бөмбөг шиг санагдав. Нүдний мэдрэлийн судас нэг л өрөвдөлтэй унжиж харагдана. Санасныг бодвол Фостерт ийм юм харах нь тийм ч аймшигтай санагдсангүй. Бага зэрэг бохирдсон нүдийг бүтнээр нь сугалж авсан ажээ. Салгаж аваад удсанаас пигментээ алдсан болов уу гэмээр нүд бараг өнгөгүй цагаан, ганцхан солонгон бүрхэвч нь цайвар цэнхэр харагдана.
Фостер хайрцгийг буцааж таглаад
- Та үүнийг дүүгийнх чинь гэдгийг яаж мэдсэн юм бэ?
- Өнгөөр нь.
- Үнэнийг хэлэхэд би тийм ч олон өнгө олж харсангүй.
- Тэр маань албинизм гэдэг өвчтэй байсан юм.
- Тэгвэл дүү чинь албино байсан байх нь ээ? Перри сонсоогүй бололтой чанх урагшаа гөлөрчихсөн сууж байлаа.
- Албинизм гэж юу юм бэ? гэж Хадер нам гүм орчинг эвдэж асуулаа. Хадерын асуулт түүнийг хөшсөн байдлаас нь гаргасан бололтой
- Цайвар арьс, цайвар үс, ялангуяа нүд нь бараг өнгөгүй, цайвар цэнхэр байдаг. Дүү маань одоогийн үр удмынхнаас анхны тохиолдол нь байгаа юм. Энэ бол далд хэлбэрийн удамшлын ген. Дамми үүнийг өвгөөсөө өвлөж авсан юм гэв.
- Дамми?
- Дамсон гэдэг нэрний товчилсон нэр.
- Түүнийг тэгж нэрлэдэг юм уу?
- Үгүй, Нэлла гэдэг. Дамсон бол түүний хоч, чавганы нэр. Бидний том эгчийг Викториа гэдэг ч Плум гэж хочилдог. Бас нэг чавганы нэр, гэр бүлийн хошигнол гэж хэлж болох юм.
Дээд ангиллынхны наргиан гэж Фостер дотроо бодлоо. Нэлла бол Барнесын олж өгсөн нэрнүүдийн нэг байв.
- Дүүд чинь шивээс байсан эсэхийг мэдэхгүй биз? Ноёнтонд асуултыг ухаж ойлгоход хугацаа хэрэгтэй байгаа бололтой.
- Санахгүй байна. Би түүнийг сайн ажиглаж байгаагүй болохоор хэлж мэдэхгүй байна. Хэрвээ түүнд шивээс байвал надад гайхаад байх юм алга.
- Намайг илэн далангүй байгаад уучлаарай, ноён Перри. Таны дүү хиймэл хөхтэй байсан уу? Перри мөрдөгч рүү харав. Фостерт түүний ухаан жаахан сэргэсэн бололтой санагдлаа.
- Тийм ээ, Түүний гадаад төрх бусдын анхаарлыг их
татдаг байсан. Тэр муухай харагддаггүй байсан ч өөртөө сэтгэл дундуур байсан учраас хиймэл хөх хийлгэсэн. Дүү маань нэг сонины буланг эрхэлдэг, олны өмнө эрчүүдтэй хамт их харагддаг байсан.
Гайхалтай гэж Фостер бодлоо. Хэрвээ шарил хадгалдаг газар байгаа цогцос энэ эмэгтэй мөн бол удахгүй Лондонгийн бүх сурвалжлагч нар энэ хэрэгт хошуу дүрнэ. Цуврал алуурчин, цэнгэх дуртай хөнгөмсөг сэтгүүлч эмэгтэй, алуурчныг хамар доороосоо алдсан цагдаагийнхан гэсэн үгнүүд Фостерын нүдний өмнө жирэлзэх шиг боллоо.
- Та бас сэтгүүлч үү?
- Үгүй, парламентын гишүүн. Одоо болж байгаа бүхэнд анхаарал татах зүйлс багагүй байгаа бололтой. Перри олон нийтийн болон бизнесийн ажилд амжилт гаргаж, дээш гарч ирсэн үү эсвэл гэр бүлийн найз, язгууртны хүрээний дэмжлэгээр гарч ирсэн болов уу гэж Фостер өөрөөсөө асуугаад сүүлчийнх нь илүү магадлалтай санагдав.
- Нэллагаас хамгийн сүүлд хэзээ сураг сонссоноо та санаж байна уу? Фостер хохирогчийн хочийг хэлж түвдсэнгүй.
- Баасан гаригийн орой. Тэр өчигдөр орой одоо үерхэж буй зураач залуутайгаа ирж надтай хамт хооллох байсан юм. Баасан гаригийн орой Дамсон өөрөө утасдаж найзтайгаа муудалцсан бололтой ганцаараа ирэх болсноо хэлсэн. Гэвч тэр болзсон цагтаа ирээгүй. Дамсоныг нөгөө залуутайгаа эвлэрсэн байх гэж би бодсон. Намайг утасдахад тэр утсаа аваагүй. Тэгээд түүнийг дараа надаас уучлалт гуйх байлгүй гэж бодоод өнгөрсөн. Тэр өөрийгөө буруутгаж, намайг уучлахаас өөр аргагүй байдалд оруулчихдаг юм.
Фостер тэмдэглэл хийж авав. Дараа нь тэр дээшээ хартал хөөрхий эрийн нулимс хацрыг нь даган урсаж байлаа.
- Намайг уучлаарай гэж Перри хэлээд халааснаасаа
нусны алчуур гаргаж ирэв.
- Мэдээжийн асуудал. Биднээс та санаа зовох хэрэггүй.
Хадер өрөөнөөс хурдан гарч явснаа шилэн аягатай ус авчирч ширээн дээр тавилаа. Перри түүн рүү харж талархснаа илэрхийлж буй бололтой үл мэдэг инээмсэглэв.
- Дүүгийнхээ найз залууг та хэр сайн мэдэх вэ?
- Тэр энэ хэргийг үйлдсэн гэж та арай бодсон юм биш биз? гэж Перри түүний бодлыг таах гэсэн мэт хэлэв. Фостер мөрөө хавчснаа
- Бид энэ талаар мэдэхгүй гэлээ.
- Тэр надад таалагддаггүй гэж Перри хэлснээ царай нь улайж
- Жаахан дүр эсгэгч шиг санагддаг. Гэхдээ би түүнийг ийм харгис юм хийх хүн гэж бодохгүй байна гэлээ.
- Та хэзээ энэ хайрцгийг олсон юм бэ?
- Үдийн цайны өмнө. Хогоо гаргаж асгах гээд гартал арын хаалганы босгон дээр тавьчихсан байсан.
- Бид энэ хайрцаг болон нүдийг шинжлүүлэхээр авч үлдэнэ. Бас танай арын цэцэрлэгт үлдээсэн ул мөр байгаа эсэхийг шалгаж, ойр хавийн хөршүүдтэй тань уулзаж ярилцан өчигдөр орой эсвэл өнөө өглөө хэн нэгнийг харсан үгүйг тодруулах хэрэгтэй. Фостер Перригээр хийлгэх нэг зүйл байгаагаа асуухыг хүсч байлаа.
- Өчигдөр алагдсан нэг бүсгүйг таниулахад таныг цаг гаргаж чадах эсэхийг бид мэдэхийг хүсэж байна. Перри ховсдуулсан мэт алгуурхан толгой дохьсноо.
- Тэгэлгүй яахав гэж сулхан хариулаад
- Би утсаар ярих хэрэгтэй байна. Та бүхэн намайг ганцааранг минь түр үлдээхгүй юү? гэв. Фостер, Хадер хоёр өрөөнөөс гарч явлаа.
- Алуурчин одоо улам тооцоотой нарийн ажиллаж байна гэж Фостер Хадерт шивнэн хэлээд
- Тэр өөртөө улам итгэлтэй, магадгүй бүр дэндүү итгэлтэй болж байна. Тэд хэт их тоглоод ирэхээрээ заавал алдаа гаргадаг гэж нэмж хэллээ. Хадер толгой дохиод
- Би Дамми Перритэй танил биш ч сайн мэднэ. Түүнийг Телеграфт уншигчийн булантайг би мэддэг байсан гэж хариу шивнэлээ.
- Хөөх, би чамайг эдгээр хуурамч амьтдын нийтлэлийг сонирхдог гэж мэдээгүй юм байна гэж Фостер гайхан хэлэв. Фостер өөрөө сониныхныг хуурамч, долгинуур, үнэнийг гуйвуулдаг гэж үздэг тул тэднийг яснаасаа үзэн яддаг ажээ.
Хадер түүн рүү харж инээмсэглээд
- Энэ бол нэг төрлийн өдрийн тэмдэглэл. Нэр цуутай поп одууд, хөл бөмбөгчдийн оронд баячуудын амьдралын өдөр тутмын хов живийг бичдэг юм.
- Тэгвэл ноцтой юмс бас байдаг байх. Тэдэнд Перригийн утсаар ярих нь сонсогдоно.
- Би түүнийг Социалист ажилчны намын гишүүн гэж бодохгүй байна гэж Фостер хэлсэнд Хадер түүний хэлснийг эсэргүүцэж
- Тэр одоо хохирогч. Зэрэмдэглэгдсэн дүүгийнхээ цогцсыг тэр удахгүй гэр бүлийнхэндээ хүлээлгэж өгнө гэлээ. Фостер санаа алдлаа.
- Энд ямар ч ижил төстэй юм алга. Эхний хохирогч алагдахаасаа хоёр сарын өмнө, хоёр дахь нь хоёр хүрэхгүй цагийн өмнө хулгайлагдсан. Хоёр дахь, гурав дахь хохирогчдын эрхтнүүдийг авсан, харин эхнийхийг хөндөөгүй. Алга болсон гарнууд одоо болтол олдохгүй байхад гурав дахь хохирогчийн нүд бараг тэр өдрөө олдсон байдаг. Ганцxан төстэй зүйл гэвэл сийлж үлдээж байгаа тэмдэг, 1879 оны хүн амины хэрэг гарсан газрууд болон цагнууд тохироод байгаа.
Хаалга онгойж Перри өрөөнөөс гарч ирээд
- За эхэлцгээх үү гэж хэллээ.

_________________
Sakura


Top
   
PostPosted: Jun.29.17 1:53 am 
Offline
Дархан Гишvvн
Дархан Гишvvн
User avatar

Joined: Jul.30.06 7:33 am
Posts: 200
Location: Holland
15


Наижл тэр өдөр зэрэмдэглэж хаясан эмэгтэйн дүрийг санахгүйг хичээн өөрийгөө аль болох завгүй байлгаж, энгийн үед тайвшрахад хэрэглэдэг аргаа ч бас хэрэглэн нэг хэсэг ном уншжээ. Тэр үдээс хойш, орой болохоос өмнөхөн орондоо орж унтахыг хичээсэн ч бүтсэнгүй. Тэгтэл утас нь дуугарлаа. Фостер, Хадер хоёрын нэг утасдаж байгаа байх гэж найдан хунирсан даавуун дундаас утсаа тэмтэрч олов. Утасны цаанаас гарах дуу хэдийгээр танил боловч түүний хүссэн хүн биш байлаа.
- Сайн уу, Наижл? Энэ Гэйри Кент байв.
- Чамд юу хэрэгтэй юм бэ? гэж Наижл уурсан хэллээ. Кент өөрөөс нь юу хүсч байгааг тэр мэдэж байлаа.
- Дамми Перри.
- Юу гэнэ ээ?
- Чиний урьд шөнө санамсаргүй олсон залуухан эмэгтэй. Чамд түүний талаар надад хэлэх юм байгаа болов уу? гэж бодсон юм. Наижл
- Би чамд юу ч хэлэхгүй гэчихээд утсаа тавих гэтэл Кент
- Сонсооч, чи одоо орон дотроо бас нэг эмэгтэй оюутантай хамт байгаа юм уу? гэж хэллээ. Наижл хөшиж орхиод юу хэлэхээ ч мэдсэнгүй.
- Хоёрхон цагийн дотор их сургуулиас олон юм мэдэж болдог юм байна лээ. Улсын хэмжээнд тараах мэдээ биш ч энэ тухай аль нэг сонин нийтлэхдээ дуртай л байх болов уу.
- Чи намайг сүрдүүлээд байгаа юм уу? Баяртай, Гэйри.
Кент энэ талаар яаж мэддэг байна.
Наижл утсаа таслах эсэхдээ хэсэг эргэлзснээ буцаагаад тавьчихав. Кентийн хэлсэн зүйлс түүнийг сандаргаснаас гар нь учиргүй салганана. Тэр эмэгтэйн нэрийг Дамми Перри гэж тэр хэлсэн. Эцэст нь тэр хохирогчийн нэрийг мэддэг байжээ. Кентийн хэлсэн их сургууль дээр болсон зүйлийн талаар Наижл юу бодохоо мэдсэнгүй. Энэ талаар Фостер, Женкинс хоёртой ярилцах уу? гэж бодсноо энэ удаа болихоор шийдэв.
Наижл гадагшаа гарч хэсэг алхахаар орноосоо босч хувцсаа өмсөв. Тэр хаашаа явахаа мэдэж байсан ч яагаад гэдгээ ойлгохыг ч хүссэнгүй. Гэсэн ч тэр тийшээ очих ёстой. Хэдий орой болсон ч гэгээтэй байлаа, Бушын ойролцоох гудамжнууд хүн ихтэй байв.
Наижл Холланд Паркыг чиглэн Грийний зам дагуу алхаж явснаа Принцдэйлийн Өргөн чөлөө рүү зүүн тийш эргэж, шохойн будгаар ижилсүүлэн будсан орон сууцны байрнуудын дэргэдүүр өнгөрөв. Дараа нь Ноттинг Дэйлийн хөлсний байрнууд байдаг гудамжнуудын нэг Вармэр Өргөн чөлөөнд хүрч ирлээ. Тэнд тухайн үедээ Дэйлийг бүгдэд танил болгож байсан үгээгүй ядуу зүдүү байдал, тоосгоор барьсан ноорхой оромжнууд, гахайн хорооноос дурсгал болон үлдсэн ганцxан том чулуун зуух байдаг. Цагдаагийн нэг баривчилгааны үеэр оршин суугчид цагдаа нарын эсэргүүцэн босож, тэднийг газраар хөглөрөн хэвтэх гахайн хатсан баасаар нүүлгэж байсан гэдэг. Чарльз Диккенс Лондонгийн хөгжин цэцэглэж байсан дүүргүүдийн яг голд энэ ядуу тарчиг газар хаяа дэрлэн оршиж байсныг гайхан шагширч байснаа зохиолдоо дүрслэн бичсэн байдаг. Одоо энэ чулуун зуухны эргэн тойронд доод тал нь хагас сая паундын үнэд хүрэх байшингууд баригджээ.
Наижл тэндээс цааш алхсаар Ланкастер Өргөн чөлөө рүү орж ирлээ. Хүн амины хэрэг гарсан газар руу ойртох тусам түүний хоолой улам бачуурч байв. Тэндээс юу хайх гээд байгаагаа тэр үнэндээ мэдэхгүй байлаа. Метроны буудлын дэргэд Ладброк Гровт ирвэл хүн амьтан сэлүүхэн ч тэр үеийг бодвол хөл хөдөлгөөнтэй байв. Энд нэг л бүгд цочирдож эмээсэн шинжтэй болсон юм шиг Наижлд санагдлаа. Явган хүний замын дэргэд хэргийн газрыг тусгаарлаж татсан туузны хажууд нэг цагдаа зогсож харагдана. Хүмүүс тэр газраас аль болох холуур тойрч өнгөрцгөөнө. Наижл замаа үргэлжлүүлэн Кембридж Гарденаар явснаа зүүн тийшээ Синт Маркын Өргөн чөлөө рүү эргэв. Хэрэг гарсан газар ирэх үед тэр юу хийхээ ч мэдэхгүй байсан бол гудамжинд зогсож байсан цагдаагийн машиныг хараад дотор нь онгойх шиг болов.
Наижл эргэн тойрноо ажиглалаа. Хурдны зам болон төмөр замын доор байрладаг энэ газар бол хүмүүсийн анхаарлыг татаад байдаггүй хотын дүүргүүдийн нэг ажээ. Вэствэй замын гүүрэн доорх гудамжны гурван гэрэл орчин тойрноо бүдгэвтэр гэрлээр гэрэлтүүлнэ. Наижл гэр лүүгээ явах замдаа өөрийгөө бага зэрэг сэргээж пиво уухаар шийдэн Вэствэй хурдны зам болон төмөр замын гүүрэн доогуур гарч явлаа. Дээр нь төмөр замаар цахилгаан тэрэг давхиж өнгөрөхөд замын бетон суурь хүчтэй чичирхийлнэ. Гүүрэн доороос гарч ирээд тэр шинээр барьсан хэдэн байшингийн хажуугаар өнгөрч явснаа дороо зогсчихлоо.
Наижл гудамжны төгсгөлд очин нэрийг нь уншвал Бартлын Өргөн чөлөө гэсэн байв. Гудамжны нэг талд шаргал тоосгоор барьсан сууцны барилгууд, эсрэг талд нь хуучин чулуун ханаар гараажны компаниас тусгаарласан машины хувийн зогсоолууд харагдана. Наижлын зүрхний цохилт хурдсаад ирэв. Тэр энд байсан байжээ гэж бодсноо Наижл байрнуудыг тоолж эхлэв. Бүх байшин адилхан боловч ес дэх болон дараагийн байшингийн хооронд хоосон талбай харагдлаа. Энэ хоосон зайд байшингийн оронд нэг мод тарьсан харагдах бөгөөд дараагийн байшинг 11 гэж дугаарлажээ. Энэ үнэн байна, дугаар 10 гэж байхгүй юм байна гэж Наижл бодлоо. 1970 онд Риллингтон Плэйзийг буулган дахин сэргээн босгохдоо гудамжийг Бартлын Өргөн чөлөө гэж нэрлэжээ. Эндээс харахад төсөл гаргагчид дугаар 10 байсан газрыг ямар ч асуудалгүй хуучин хэвээр нь хоосон үлдээхээр шийдсэн бололтой.
Лондон хотын түүхийг өгүүлэх ийм төрлийн зүрх сэтгэл хөндсөн үйл явдлууд Наижлд гайхалтай санагддаг билээ. Өөрөөр хэлбэл эдгээр цонхны хөшигнүүдийн ард болсон нууцлаг зүйлүүд. Риллингтон Плэйзийн дугаар 10 бол дайны дараа залуухан бүсгүйчүүдийг гэртээ хуурч аваачин боож алдаг байсан цуврал алуурчин Жон Кристигийн байшин байжээ. Тэр цогцостой эр эмийн ажил үйлддэг гаж донтой байсан бөгөөд үүнийхээ дараа цогцоснуудыг хашаандаа булж эсвэл шүүгээндээ чихээд хийчихдэг байжээ. Тэр эхнэрээ алаад цогцосны үлдэглийг бас хашаандаа булсан байсан гэдэг. Гэвч тэр түүний хөрш болох бараг уншиж бичиж чаддаггүй Тимоти Эвансыг эхнэр хүүхдээ алсан хэрэгт буруутгагдан хилсээр цаазлагдсаны дараа л сая баригдаж дүүжлүүлэх ялаар шийтгүүлсэн билээ. Жинхэнэ гэмт хэрэгтэн, Кристи нь Эваны эсрэг мэдүүлэг өгсөн гол гэрч байсан гэдэг.
Наижл хоосон талбайг хэсэг харж зогслоо. Тэр хэрэг болсон газар руу явж байсан боловч одоо харин өөр хэргийн газар дээр байж байв. Лондонгийн түүхийн хар хуудсанд аймшигт хэрэг гарсан энэ газраас зуу хүрэхгүй метрийн цаана өөр нэг цуврал алуурчин нэрээ бичиж эхэлжээ. Алуурчинг барьж шийтгэсний дараа түүний хэрэг хийсэн газруудыг бас эндэх шиг болгох болов уу? Наижл энэ төрлийн арга хэмжээ тус болохгүй гэдгийг мэдэж байв. Өнгөрсөн үйл явдал тийм ч амархан устаж алга болохгүй. Энэ хэргийг түүхээс арчиж хаяхын тулд ул мөрийг арилгаж, нэр усыг сольж, бүх аргыг хэрэглэж болно. Гэсэн ч тэр өнгөрсөн бүхэн газраас шүүрч, яг л элсэн дээр цус тунардаг шиг ил гарч ирнэ. Эсвэл ус, агаарт тогтож үлдэнэ. Энэ бүхэн дандаа л ийм байдаг.
Наижл хүрэмнийхээ халааснаас том гар утсаа гарган Фостер луу залгалаа.

Саймон Перри дүүгийнхээ тамлагдсан цогцсыг хараад маш их цочирджээ. Дүүгээ мөн гэдгийг хэлэх гэсэн бололтой толгой дохиод хөл нь борхирч унах шахсанд Фостер түүнийг түшиж аван хажуугийн өрөөнд оруулж эмч дуудууллаа. Перрид тайвшруулах эм өгсний дараа гэрт нь хүргэж өгөхөөр болжээ. Фостер Перригийн бие жаахан дээрдэж, явсны дараа цогцос руу эргэж очлоо. Угааж цэвэрлэсэн хөхний хөхөрсөн шархан дээр нөгөө тэмдэг харагдана. Бүх биеийг шалгаж үзэхэд гар дээр нь мансууруулах бодис тарьсан ул мөр олджээ. Харин дотор эрхтэнгүүдэд мансууруулах бодис хэрэглэдэг гэх шинж тэмдэг байсангүй.
Фостер, Хадер хоёр Кенсингтон дахь мэдээллийн өрөө рүү буцаж явлаа. Тэнд Неллагийн найз залуу Жэд Гарвэй тэднийг хүлээж байв. Тэр хүний мөнгөөр идэж ууж явдаг хиппи залуучуудтай адилхан харагдана. Ивээн тэтгэгчдийнхээ хооронд гүйж, бусдаар даалган амиа хоохойлж байдаг тэд нарт мөнгө олох хэрэг байхгүй бөгөөд хааяа мөнгөгүй болсон үедээ санхүүгийн байдлаа сайжруулах зорилгоор нэгээс нөгөө ажилд орж гарч байдаг ажээ.
Жэд Гарвэй өөрийгөө уран зураач гэж танилцуулахад Фостер дотроо Пикассо, Поллок нар одоохондоо түүхэн дэх байр сууриа алдана гэж санаа зовох хэрэггүй юм байна гэж бодлоо. Залуу нэг метр ерэн сантиметрийн өндөртэй, бараг чүдэнз шиг нарийхан туранхай, гонзгой урт нүүртэй, сахал нь бараг долоо хоног хусаагүй бололтой өрвийчихсөн, шувууны үүр шиг овойж ширэлдсэн үстэй ажээ. Элэгдсэн хуучин пальтоныхоо дотор нь нимгэн ноосон цамц, цайсан жинсэн өмд өмсөж, хөлдөө сагсан бөмбөгчдийн шаахай углажээ. Найз хүүхнийхээ нас барсан тухай мэдсэн тэрбээр толгойгоо унжуулчихсан сууж байлаа. Хадер, Фостер хоёр түүнд кофе авчирч өгөхөөр ганцааранг нь үлдээв.
- Аятайхан залуу байна шүү гэж хэлээд Хадер инээмсэглэлээ.
- Чи арай энэ хачин амьтныг сайхан гэх гээд байгаа юм биш биз? гэж Фостер чихэндээ итгэж чадахгүй асуув.
- Түүнд нэг юм байх нь байна.
- Тийм ээ, аавынхаа банкны дансыг хуурайлж байдаг биз.
- Ингэхэд чи ийм увайгүй юм уу эсвэл атаархаад байгаа юм уу? Би бүр ойлгохоо байлаа.
- Атаархах аа? Борвины баасаа арилгаж чадахгүй тэр жаалд уу?
-Тэр Лондон хотын дээдсүүдийн дунд хамгийн царайлаг залуухан загвар өмсөгчид, жүжигчдээр өөрийгөө хүрээлүүлж байдаг юм.
- Тэр тэднийг авч болно. Чамд нөгөө хов живний булангаа уншиж цаг зав байсан л юм байна.
- Асуудлаас сайхан мултарлаа гэж Хадер хэлээд
- Хамгийн хөгтэй нь Дамми Перри өдрийн тэмдэглэлдээ энэ залуугийнхаа талаар их бичсэн байсан гэв.
- Тэгж л таараа. Иймэрхүү хүмүүст энэ л чухал биз дээ, тийм үү? Магадгүй түүнээс дээр хэдэн зуун уран бүтээлчид байдаг ч түүн шиг олон нийтийн мэдээллийн сэтгүүлч нартай орооцолдож хэвтдэггүй юм гэж хэлээд Фостер санаа алдснаа
- Чи түүнийг хариуцаж ав. Хэрвээ би үүнийг хийх юм бол байцаалтын эцэст магадгүй хэдэн тасархай гар, хөл л үлдэж магадгүй гэж айж байна гэв.
Тэд өрөө рүү буцаж явлаа. Гарвэй элгээ тэврээд өмнөх ширээгээ гөлрөн сууж байв. Хадер кофегоо өмнө нь тавьж тайвшруулахаар залууг харж инээмсэглэлээ.
- Болсон явдалд их цочирдсоныг чинь би сайн ойлгож байна.
Гарвэй толгойгоо үл мэдэг дохьсон ч нүд нь юуг ч үл илэрхийлнэ.
- Бид өөрөөс чинь хэдэн юм асууж ярилцах хэрэгтэй байна. Энэ бол жирийн тогтсон журам байгаа юм. Бидэнд энэ хэргийг хийсэн хэн нэгнийг олоход тус болж магадгүй.
Гарвэй толгойгоо дахиад дохьсноо
- Хамгийн сүүлд би түүнд " чөтгөр шулам руугаа тонил" гэж хэлсэн гээд толгойгоо сэгсэрлээ.
- Энэ ямар аймшигтай болохыг та мэдэж байна уу? Хамгийн их хайрладаг хүндээ хамгийн сүүлд ийм юм хэлснийг та ойлгож байна уу? Хадер ойлгосноо илэрхийлж толгой дохилоо. Фостер залууг гэнэтхэн өөрийн эрхгүй өрөвдчихөв. Түүний эцэгтээ хэлсэн сүүлчийн үгнүүд нь тэр түүнд хичнээн их хайртай болох, мөн түүнийг хичнээн их хүндэлдгээ илэрхийлсэн үгнүүд байсан билээ.
- Би чамайг сайн ойлгож байна гэж Хадер зөөлхөн хэлээд
- Сүүлчийн удаа уулзсан талаараа ярьж өгөөч гэлээ.
Гарвэй нэг сайн гүн амьсгаа авлаа.
- Тэгэхэд Баасан гаригийн үдийн цайны цаг болж байсан. Түүний агентлаг нь өөрийнх нь номыг авах болсон гээд Дамми их баярлачихсан байсан. Бид үүнийг тэмдэглэхээр Портобелло Өргөн чөлөөнд байдаг Электрик рүү явцгаасан. Тэнд бас хэдэн найзууд нь ирцгээсэн юм. Бид хоол идэж, оргилуун дарс задалж ууцгаасан. Гэтэл дахиад л бүх юм буруугаар эргэсэн. Юу гэх юм бэ дээ. Согтож сэтгэл хөөрсөн үедээ буруу зөрүү яриад эхэлдгийг та нар юу эс андахав.
- Чи юу гээд хэлчихсэн юм бэ?
- Тэр намайг өөртөө атааархдаг гэсэн. Сүүлийн үед миний ажил нэг их урагштай байгаагүй. Үзэсгэлэнгээ гаргаагүй, бас цөөхөн зураг худалдсан. Түүнийг хэдэн цаасны тасархай дээр юм сараачаад гэрээ байгуулчихлаа гэж бодоод надад гомдолтой санагдсан байх. Гэтэл миний зургийн өрөөнд хэн ч худалдаж авахыг хүсэхгүй байгаа дүүрэн уран зураг байж байдаг. Би түүнийг азтай байлаа гэсэн утгатай юм хэлчихсэн чинь тэр над руу дайрч эхэлсэн.
- Тэр юу гэсэн юм бэ?
- Тэр намайг ямар ч нэмэргүй, азгүй амьтан гэсэн. Бас намайг зөвхөн бүгдийг өөр дээрээ ирэхийг хүлээж суудаг залхуу гэсэн. Тэгэхэд би Даммид чөтгөр лүүгээ тонил гэж хэлсэн чинь тэр цүнхээ шүүрч аваад гараад явчихсан. Тэр надад дахиж юу ч хэлээгүй, над руу эргэж ч хараагүй.
- Чи араас нь гараагүй юм уу?
Фостерын нүдэнд сэжиг бүхий харц илрэх үед Гарвэй яриагаа цааш үргэлжлүүллээ.
- Үгүй. Бидэнд маргах үе бишгүй байсан ч дараа нь амархан эвлэрчихдэг. Тэр амархан дүрсxийдэг. Ийм үед ганцааранг нь явуулчихаад дараа нь уучлалт гуйсан нь дээр байдаг юм.
Харамсалтай нь залууд энэ удаа тэр боломж дахиж олдохгүй.
- Түүний хаашаа явсныг чи мэдсэн үү?
- Би түүнийг гэртээ харьсан гэж бодсон. Бид цуг амьдраад удаагүй байгаа. Намайг гэртээ ирэхэд Дамми ирээгүй байсан. Түүнийг найз хүүхнүүд рүүгээ явж намайг урьдын адил хэд хоног ганцааранг минь үлдээж хашраахаар шийджээ гэж бодсон.
- Гэхдээ түүнийг маргааш нь ирээгүй байхад санаа чинь зовсон биз дээ?
- Үнэндээ урьд орой нь багагүй татсан болохоор өдөржингөө унтаж өнгөрөөсөн. Дараа нь би түүний утас руу бараг зуун удаа залгасан боловч утас нь унтраастай байсан. Бид Бямба гаригийн орой ахынд нь очих байсан юм. Даммиг ирэхгүй болохоор нь би гадагшаа гарч, дахиад согттолоо уусан.
- Нэг юм тодруулмаар байна гэж Фостер хэлээд
- Та нар маргалдаж, тэр яваад хоёр хоног болж байхад чи зөвхөн утсанд нь хэдхэн мэссеж үлдээсэн гэж үү? Түүнийг найз нар, ах эсвэл хэн нэгнээс чи асууж сураглаагүй юм уу?
Гарвэй харцаа Фостер луу хандуулж хараад
- Намайг уучлаарай, гэхдээ та Даммиг мэдэхгүй. Тэр бие даасан, бусдад хамааралгүй байхыг хүсдэг. Намайг асууж сураглахад тэр дургүй байдаг байсан.
Түүнийг хулгайлагдаж алагдсан үед тэгэх байсан гэж Фостер дотроо бодсон боловч амаа хамхив.
- Өршөөгөөрэй, би танд хэдэн хэцүү асуулт тавимаар байна гэж Хадер асуугаад Гарвэйг дургүйцэх эсэхийг мэдэхээр түр хүлээлээ.
- Та нар муудалцсан үед тэр хэн нэгэнтэй хамт явчих тохиолдол байсан уу? Тийм бол энэ талаар би мэдэх хэрэгтэй.
- Хэзээ ч үгүй. Энэ тал дээр ямар ч асуудал байхгүй. Түүнд өчнөөн олон найз байдаг ч миний мэдэхээр тэр ганцxан надад сайн байсан. Тэр нэг удаа хэрвээ би түүнийг араар нь тавих юм бол хушгыг минь таслана гэж сүрдүүлж байсан. Дамми ганцаараа өөрт нь таалагддаг Холланд Паркт байдаг Уэлсийн Принц гэдэг уушны газар руу дандаа очдог байсан. Тэнд тэр байнгын үйлчлүүлэгч, үйлчлэгч, зөөгч гээд бүх хүнийг таньдаг. Би өөрийгөө дайснуудын дунд байгаа мэт төсөөлөхийг хүсдэггүй учраас түүнтэй хамт тийшээ очдоггүй байсан.
Залуугийн нүүрэн дээр үл мэдэг инээмсэглэл зурсхийгээд арилчихав.
- Би түүнтэй тийшээ хамт явдаггүй байсандаа одоо харамсаад ч барахгүй байна гэж хэлчихээд Гарвэй толгойгоо унжуулан шал ширтээд суучихав.
Энэ харамсал чамайг насан туршид чинь зовоох нь дээ гэж Фостер бодлоо.
Фостер Принцдэйлийн Өргөн чөлөөнд байдаг тэр уушны газрыг мэддэг ажээ. Энэ бол тэр хавийн настай эрчүүд цуглардаг, ташуу туссан гэрэлтүүлэгтэй, хуучин толбо болсон ширээнүүд дээр лаа асааж, Белги пиво тавьсан, одоо үед ховорхон болсон хуучны шар айргийн газруудын нэг билээ.
Тэр орчин үеийн болгож өөрчилсөн уушны газруудын
байнгын үйлчлүүлэгч нар хаачсан бол? Шар айраг нийлүүлдэг аж ахуйнууд бүтээгдхүүнээ нийлүүлдэг хэвээрээ, тэднийг тэндээ үлдэхэд нөлөөлж чадсан болов уу? гэж бодов.
Тэд Дамми Перри хаачсан болохыг мэдэх шиг болов. Гарвэй бол одоогоор дотны хүмүүсээс нь түүнийг хамгийн сүүлд харсан хүн байлаа. Тэд Даммигийн зээлийн карт, банкны дансыг шалгаж үзвэл баасан гаригийн оройноос хойш дахиж хэрэглээгүй байв.

Хэдийгээр орой болоогүй ч уушны газар ням гаригийн үдийн хоолны дараа үлдсэн хүмүүсээр дүүрэн байлаа. Энд бас Холланд Парк, Ноттинг Хиллийн ойролцоо байдаг залуучууд шараа тайлахаар ирсэн бололтой. Хадер Ньюкастлаас гаралтай найрсаг зантай тарган эрээс энэ газрын эзэнтэй ярилцаж болох эсэхийг асуулаа. Тэр эзэн нь баасан гаригаас хойш амралтын өдрүүдэд ажилладаггүйг мэдэгдээд баарны ажилчдын нэгийг авчрахаар явав.
Карл хэмээх гуч орчим насны бадриун биетэй, бараан нүдтэй, урт гонзгой царайтай эр бүхий л насаа энэ лангууны ард өнгөрөөх шинжтэй нэгэн байлаа. Фостер Карлаас ярилцаж болох тайван газар байгаа эсэхийг асуусны дараа тэд уушны газрын арын цэцэрлэг дэх тавцан руу хамт гарцгаав.
Буланд тавцангийн халаагчны доор хоёр хүн тамхи татаад зогсож байлаа. Тамхины утаа суунаглан хамрыг нь гижигдэхэд Фостерын тамхи татах хүсэл нь дахиад оргилов. Карл Дамми Перрийг таньдаг байжээ.
- Баасан гаригийн үд дунд тэр энд байсан уу? гэж Фостер асуулаа.
- Миний санаж байгаагаар тэр энд гурван цагийн үед ирсэн.
- Ганцаараа юу?
- Түүнтэй хамт хүн ирсэн үгүйг сайн санахгүй байна. Тэр
энд олон хүн таньдаг, тэгээд тэр хүмүүстэйгээ нийлээд хэсэг ууж суусан. Хагас цагийн дараа хүмүүс явцгаахад тэр ийшээ тавцан руу гарсан.
- Ганцаараа юу?
- Үгүй, нэг залуутай.
- Тэр залуу хаанаас гараад ирсэн юм бэ?
- Надад мэдэх юм алга. Тэр залуу Даммиг ирснээс хойш орж ирсэн байх гэж би бодож байна. Миний ганц санаж байгаа юм гэвэл намайг энд гарч ирээд хоосон шилэн аягануудыг хурааж байхад тэр хоёр энэ ширээн дээр суугаад тамхи татаж байсан. Дамми тайван бус үедээ л тамхи татдаг байсан юм. Сонсооч, түүнд арай ямар нэг юм тохиолдсон юм биш биз?
Хадер яриаг хурдан тэмдэглэн авч байлаа.
- Өчигдөр орой бид түүний цогцсыг олсон. Тэр алагдсан байна. Түүнийг хамгийн сүүлд энд харсан юм шиг байна.
- Бурхан өршөөг гэж Карл хэлээд хэсэг гацчихав.
- Алагдсан гэнэ ээ? Тийм сайхан эмэгтэйг хэн алдаг байна?
- Бид үүнийг илрүүлэхийг хичээж байна гэж Фостер хэлээд
- Чи Даммитай хамт сууж байсан эрэгтэйг таньдаг уу?
- Хэзээ ч харж байгаагүй.
- Тэд хэзээ явцгаасан юм бэ?
- Мэдэхгүй, Би цагийн дараа таван цагийн үед энд ирж аяганууд хурааж авсан. Тэгэхэд тэд энд байгаагүй.
- Өөр хүн тэднийг харсан болов уу?
- Соня ажилтай байсан, гэхдээ тэр баарны ард зогссон. Карл өөрийн мэдэлгүй толгойгоо маажснаа
- Түүнийг алагдсан гэдэгт би итгэж чадахгүй байна. Ямар аймаар юм бэ гэлээ.
- Түүнтэй хамт байсан эрэгтэйн талаар санаж байгаа юм байна уу? Карл гунигласан бололтой хэсэг бодолхийлснээ
- Надад сайн санах юм алга. Гэхдээ тэр бумбагардуу царайтай, нарны шил зүүсэн, үс нь хар, тав хэлбэрийн засалтай байсан. Тэр нэг алдаа хийсэн юм байна. Виржин Мэри захиалсныг нь би санаж байна. Гэвч би түүний царайг дахиж хараагүй. Захиалгыг бол би хэзээ ч мартахгүй шүү.
- Тэр үед байсан хүмүүсээс одоо энэ уушны газар байна уу?
- Би тэгж бодохгүй байна. Ням гаригт ажлын өдрүүдээр үйлчлүүлдгээс шал өөр хүмүүс ирдэг юм.
- Бид чамаас аман зураг гаргахад аль болох хурдан туслахыг хүсэж байна.
- Хэрвээ эзэн маань зөвшөөрвөл надад татгалзах юм алга.
Карл зөвшөөрөл авахаар дотогшоо орлоо.
- Дарбишир тамхи татахаар уушны газраас гараад алга болсон. Эллис, Перри хоёр хамгийн сүүлд уушны газар харагдсан. Миний бодлоор гэмт хэрэгтэн хохирогчдыг хаанаас олж авдаг нь бидэнд тодорхой болж байх шиг байна гэж Фостер Хадерт хэллээ.
- Олон хүн хөлхсөн газраас сонгож байна гэж Хадер хэлэв.
- Хүний аяганд юм хийхэд амархан байж таарна гэж бодож болох юм.
- Рохипнол уу?
- Нэг тиймэрхүү юм. Тэгвэл тэр хүн энэ ертөнцөөс тасарчихна шүү дээ.
- Ойрхон тавьсан машин руугаа аваачихад амархан байх болно. Кафены ойролцоо согтсон нэгэнд туслахад хэн ч буруугаар ойлгохгүй гэж Хадер дээр нь нэмж хэллээ.
Баарны үйлчлэгч буцаж ирээд
- Би бэлэн боллоо гэж мэдэгдэв.
- Бид тэр орой баарны ард ажиллаж байсан эмэгтэйтэй
уулзмаар байна. Соня гэсэн байх аа? гэж Фостер хэллээ.
- Соня руу эзэн утасдана гэж хэлсэн.
- Дамми юу уусныг чи санаж байна уу?
- Урьдын адил цагаан архи, содтой ус нимбэгтэй захиалсан.
Рохипнол хэрэглээгүй болж таарав. Үйлдвэрлэгчид ууж байгаа юманд ямар нэг юм хольж хийхээс сэргийлж хөх өнгийн будагч бодис нэмдэг болсон. Хэрвээ рохипнол хийсэн бол шууд мэдэгдэнэ. Гэхдээ өөр мансууруулагч хийсэн байхыг үгүйсгэхгүй. Одоо шинээр гарсан мансууруулах бодис хангалттай олон болсон. Хордлого судлалын төв илүү мэдээлэл өгч магадгүй юм.

Хэдэн цагийн дараа орой болсон хойно тэд ажлаа дуусгахаар шийдэв. Фостер гэртээ харьж дарснаасаа уугаад унтахыг маш их хүсч байлаа. Үе мөчөөс нь авахуулаад хамаг бие нь хөшиж толгой нь өвдөж байв.
Тэд сэжигтний аман зургийг гаргуулжээ. Маргааш энэ зургийг гурван хохирогчийг таньж мэддэг болон тэдний алга болсон газрын ойролцоо харсан байж болзошгүй хүмүүст үзүүлэх болно. Тэдэнд бас Нелла Перригийн нүд байсан хайрцагны зургийг мэдээллийн сангаас хайж үзсэн боловч олигтой үр дүн гараагүй ажээ. Одоо тэдний хийсэн бүхэн мөрдөх ажлын зөвхөн эхлэл байлаа.
Маргааш ахлах комиссар Харрисыг ажилдаа ирэхээр аман зургийг олон нийтийн сүлжээнд тавих санал тавина гэж Фостер бодлоо. Харрис араасаа дуудуулж Испани дахь амралтаа орхиод ирж байгаа болохоор түүнд тийм ч таатай биш байх нь мэдээж. Дээр нь хэвлэл мэдээллийн албаныхан Флийт Стрийтийн Нелла Перригийн үхлийн тухай мэдээллийг сонирхсон сурвалжлагч нарын утасны дуудлаганд дарагдаж хариу өгч завдахгүй байгаа билээ. Маргааш өглөө найман цагт багийнхан бүгд цуглаж хийсэн ажлуудаа тайлагнаж мэдээллээ солилцон дараагийн ажлынхаа төлөвлөгөөг хэлэлцэнэ.
Барнес утасдаж Риллингтон Плэйзийн тухай ярьжээ. Тэр үүнийг их чухалчилж үзээд байгаа бололтой. Энэ ямар учиртай юм бол?
Фостер гарахыг завдаж байсан Хадерыг дуудаад
-Ингэхэд чи сэтгэхүйн газар зүй гэж сонсож байсан уу? гэж асуулаа. Хадер духаа атируулснаа
- Үүнийг чинь их сургуульд заадаг бил үү? гэсэнд
- Боль үз гэж Фостер хэлснээ
- Үгүй ээ, Барнес утсаар энэ тухай ярьсан юм. Тэр ямар ч юм нэг шалтгаанаар Кенсингтон руу хэрэг гарсан газрын ойролцоо очсон гэнэ. Тэр газар нь Риллингтон Плэйзийн 10 дугаар байшин байсан газартай ойрхон буланд байжээ.
- Кристи-Эвансын хүн амины хэргүүд! гэж Хадер дуу алдлаа.
- Энэ хэргийг мөрдөх үед оролцсон аавын маань хамтрагч хуучин офицерыг би саналаа гэж Фостер хэлэв.
- Охин нь алагдсан болохоор тэр энэ хэргийг хариуцаж авахад хэцүү гэдгийг бүгд ойлгожээ. Нэг удаа тэр энэ хүн амины хэргийн тухай бидэнд ярьсан юм. Тэр тэнд үүрэг гүйцэтгэж цогцоснуудыг зөөж гаргасан нэг цагдааг таньдаг байж л дээ. Хэдэн жилийн дараа аавын найз нөгөө цагдаагаас тэр үед сэтгэл санаа нь хямарсан эсэхийг асуухад "Тийм ээ, мөрдөгч надад бүр аяга пиво санал болгосон шүү" гэж хариулсан юм гэнэ лээ. Фостер хэдийгээр их ядарсан байсан боловч биеэ барилгүй хэсэг хөхөрлөө. Хадер их инээснээс гарсан нулимсаа арчив.
- Наижл юу хэлэх гэсэн юм бол?
- Риллингтон Плэйз хэргийн газрын ойролцоо байдаг юм байна гэдгийг надад мэдэгдэхийг хүсчээ. Түүний бодлоор энэ чухал санагдсан бололтой.
- Энэ зөвхөн тохиолдол гэж чи бодож байна уу?
- Магадгүй. Яг одоохондоо энэ хэрэг оньсого шиг байна, аль ч зүг рүү хазайж болно.
Фостер хэсэг дуугаа хурааснаа
- Би Барнест түүнийг маргааш бидэнд хэрэгтэй гэж хэлсэн. Би сайн мэдэхгүй байгаа ч урьд болсон хэргийг судалж үзэх шаардлагатай гэж надад бодогдоод байна. Хэрэгт холбоотой байж магадгүй мэдээллүүдийг олох хэрэгтэй.
- Сэтгэхүйн газар зүй гэж тэгээд юу юм бэ?
- Барнесийн хэлснээр зарим газар өнгөрсөн үед болсон үйл явдлыг хадгалж үлдсэн байдаг гэнэ. Энэ газрууд хүмүүсийн ой ухаан, зан төлөвт нөлөөлж ямар нэг ижил төстэй хэрэг хийлгэхэд хүргэдэг юм байх.
- Сонирхолтой л юм байна гэж Хадер хэллээ.
- Тэр бараг л тэдний нисч байгааг харсан юм шиг л ярьсан гэж Фостер хэлээд
- Чамд түүний энэ солиотой онол, сонирхлууд таалагддаг юм биш биз? Чамд тэр өөрөө ч таалагддаг бололтой, тийм үү? гэлээ.
- Тэр эрхэлсэн ажилдаа их сайн гэж Хадер хэлснээ нүд рүүгээ унжсан туг үсээ хойшлуулав.
- Би зүгээр таалагдах гэсэн утгаар биш нөгөө утгаар нь асуусан юм.
- Намайг түүнд дурласан гэж үү?
Фостер инээд алдлаа. Хадер ямар ч юмыг гэнэт палхийтэл хэлчихдэг зантай. Тэр умардынхны хүмүүжлээр хүмүүжсэн болохоор үгээ тойруулж булзааруулахгүй шулуухан хэлчихдэг ажээ. Өмнө зүгийн Англичууд хэлэх гэсэн зүйлээ зөөлрүүлж өнгөцxөн утгатай үг хэрэглэж ярьдаг. Фостерт харин Хадерын энэ зан их таалагддаг бөгөөд үүгээрээ тэр Фостерыг үргэлж гайхшруулж байдаг. Хадер хамт ажилладаг цагдаа нарын зан араншинг дарж өөрийгөө тоглоом тохуу болгодоггүй билээ.
- Тэр үнэхээр царайлаг харагддаг гэж Хадер нэмж хэлэв.
- Нээрэн үү? гэж Фостер гайхан хэллээ. Түүний хувьд
Наижл нэг амны салиа нь арилаагүй нэгэн билээ.
- Миний үерхэж байсан гурван эрчүүд бүгд цагдаагийнхан байснаас болсон байх. Тэр бидний энэ ертөнцөөс шал ангид хүн. Юуны өмнө тэр их ухаантай. Фостер тоглоомоо зогсоох гэсэн боловч Хадер Наижлын тухай ярьсаар байлаа.
- Тэр жаахан ичимхий, илэн далангүй биш ч бусдын төлөө бүхнийг хийдэг. Бас бусдыг сайн сонсдог. Орчин үед ихэнх хүмүүст энэ чанар байхгүй болсон. Тэр мөнгө олдог энэ ажилдаа их тэмүүлэлтэй, чин сэтгэлээсээ ханддаг, увайгүй шунахай биш. Бурхан минь, би шунахай увайгүй хүмүүсийг үнэхээр үзэн яддаг. Сүүлчийн үгнүүд Барнест маш сайн тохирохыг Фостер мэдэж байлаа. Тэр мөн Наижлыг гэнэн болчимгүй, юманд хайнга хандаж байхыг нь хараагүй ажээ.
Иймэрхүү зан чанарыг хүн амины хэрэг хариуцаж ажилладаг хүмүүсээс барагтай бол олж харахгүй.
- Тэр бас дотор нь живэх мэт маш гоё цэнхэр нүдтэй гэж Хадер нэмж хэлснээ Фостер луу ялдамхан инээмсэглээд
- За, би асуултанд чинь хариулчихлаа гэв.
- Чи энэ хэргийг дуустал түүнийг уруу татахаа азнавал яасан юм бэ? гэж Фостер тоглоом болгон хэлээд хүрмээ өмслөө.











16


Фостерыг өглөө ажил дээрээ ирвэл ахлах комиссар Харрис суудал дээр нь уурлаж бухимдсан царайтай сууж байлаа. Фостер өчигдөр орой уушны газар гурван аяга пиво, гэртээ харьсныхаа дараа хагас шил дарс уугаад унтсан болохоор толгой нь хүнд оргиж, хурдан сэтгэн бодож чадахгүй байв. Гэхдээ унтахад нь уух юм хэрэгтэй байсан гэж тэр өөрийгөө зөвтгөлөө. Хатуу ундааны ачаар хэсэг комын байдалд орох нь сэрүүн тэлчилж хэвтснээс хамаагүй дээр.
Харрис юу ч хэлсэнгүй, тэр ч бүү хэл мэндэлсэн ч үгүй ширээ рүү өглөөний сонинг шидэхэд Фостер сонинг шүүрч авлаа.
Сонины эхний нүүрэн дээр цайвар нүд, цайвар шаргал үстэй, урт даашинз өмссөн Дамми Перригийн инээмсэглэж байгаа зургийг нийтэлжээ. Тэр ер бусын тэнгэрийн дагина шиг харагдана. Зургийн дээр тод үсгээр ТЭР АВРАГДАЖ ЧАДАХ БАЙСАН УУ? гэж гарчиглажээ.
"Үгүй"гэж Фостер дотроо бодлоо. Нийтлэлийг гуравдугаар хуудсанд бичжээ. Фостер сонинг эргүүлэв.
- Бүхэл бүтэн зургаан хуудсанд нийтэлсэн байна гэж Харрис хэллээ.
- Бурхан минь.
- Хамгийн арын хуудсанд гол шүүмжлэл байгаа. Тэнд цагдаагийн бүрэлдхүүн буруу метроны буудлыг сахиж алуурчныг алдсан хэргийг шалгаж үзэх хэрэгтэй гэсэн байна.
Фостер хуудсыг эргүүлэнгээ түүний ярианы хагас хугасыг л сонсож байлаа. Нийтлэлүүдийг хурц ширүүн асуултуудаар гарчиглажээ. МАНЬЯК ХЭЗЭЭ ДАХИЖ ГАРЧ ИРЭХ БОЛ? ЦАГДАА НАР ЮУ ХИЙХ ГЭЖ БАЙНА? Хэдийгээр гунигтай харагдавч биеэ барьж төлөв даруухан гарсан Саймон Перригийн зургийг нийтлээд АЛАГДСАН ДАММИГИЙН АХ гэсэн тайлбар бичжээ.
- Муурны хэвтэш болговол таарах эд гэж Фостер хэлээд сонингоо ширээн дээр чулуудсанд комиссарын нүүрэнд гунигтай инээмсэглэл тодорлоо.
- Чи л тэгж бодож байгаа байх, Грант. Гэтэл aсуудал нь харин ингэж болохгүйд байгаа юм. Энэ ямар айхтар асуудал болоод байгааг чи ер нь ойлгож байна уу? Харристай олон нийтийн мэдээллийн талаар маргалдах
хүсэл Фостерт байсангүй.
- Нийтлэлийг харахад тийм ч сайнгүй харагдаж байгааг би мэдэж байна. Гэхдээ бид түүнийг цогцос хаяна гэдгийг хэдхэн цагийн өмнө олж мэдсэн. Удам судлаач түүнийг Ноттинг Хиллд гарч ирнэ гэдгийг илрүүлсэн. Лондон хотын метроны бүхэл бүтэн түүхийг ухаж төнхөж үзэхэд цаг бага байсан. Энэ бол гарч болох жирийн нэг алдаа. Тэгээд ч эмэгтэйн цогцсыг хаяхад аль хэдийн нас барчихсан байсан.
- Хохирогчийн ах бидэнд асар их дарамт учруулах болно.
- Түүний ах нь сул дорой ухаан муутай нэгэн байна лээ.
- Тэр сул дорой нэгэн чинь Дотоод Хэргийг хариуцсан парламентын онцгой хэлтэст байдаг юм. Фостер Харрисыг олон нийтийн хэрэгслээр тарьсан шуугианаас болж галзуурах шахна гэдгийг мэдэж байсан болохоор юу ч хэлсэнгүй.
- Эхний хохирогчид яг юу тохиолдсон юм бэ? Яагаад түүний алагдсан гэдэг нь цогцос олдсноос хойш долоо хоногийн дараа илэрдэг байна? Фостер үнэндээ гуйлгачин биш байсан хохирогчийн тухай Харрист ярилаа. Харрисын царайнд гайхширал, сэтгэл хөдлөл илэрч байв. Залуу насаа цэргийн албанд өнгөрөөсөн Харрис армийн шилдэг офицер байсан бөгөөд одоо ч тэгш сайхан нуруутай, цагаан саарал үстэй, сүр жавхлантай харагддаг. Харрис Фостерыг ярьж дуусахад
- Бидэнд илүү хүн хүч хэрэгтэй гэж хэллээ.
- Би санал нэг байна.
- Би Өмнөд дүүргээс Вилльямсыг багийнхантай нь хамт авчирна. Харрисын хэлсэн зүйл Фостерын бодсонтой тохирсонгүй. Тэдэнд эрэл хайгуул хийх хүмүүс хэрэгтэй болохоос генерал хэрэггүй билээ. Фостер түүний шийдвэрийг эсэргүүцлээ.
Өглөөний нар үүлний цаана орсноос болж өрөө бараг харанхуй болов.
- Би удирдлагыг гартаа авлаа. Миний гаргасан анхны шийдвэр чамд таалагдахгүй нь ойлгомжтой гэж Харрис хэлэв.
Фостерт хэлэх үг олдсонгүй, нуруун дээр нь хүнд юм дараад авах шиг санагдав.
- Мөрдөгч Вилльямсын баг чиний багийн ихэнх хүмүүстэй цуг гадуур явж гэрч нар хайж, хохирогчдын тухай бүх мэдээллийг олох хэрэгтэй. Тэдний амьдарч байсан нөхцөл байдал, дайсан байсан эсэх гээд олж илрүүлж болох юу байна бүгдийг эрж ол. Хохирогчдын танилуудад аман зургийг үзүүл. Тэр зургийг би бас олон нийтийн мэдээллийн сувгаар тараана. Мөн урьд нь хутга мэстэй холбоотой хэрэгт холбогдож байсан бүх гэмт хэрэгтнүүдийг давхар шалгах хэрэгтэй. Вилльямс хүч нэмэгдүүлэлтийг хариуцаж надад уламжлах болно. Чи урьд өмнө болсон хэргүүдийг судлах ажлыг хариуцаж авна. Тэр новшийн 1879 онд чухам ямар хэрэг болсныг олж мэд.
- Гэхдээ...
- Грант, хэн нэг нь хэрцгий аллага хийгээд яваад байна гэж Харрис түүний үгийг таслан хэлээд цонх руу хуруугаараа зааж
- Хэвлэл мэдээллийнхэн тэнд сууцгааж байна. Иоркшир Рипперээс хойш ийм яргалал болоогүй гэж тэд хэлцгээж байна.
- Та тэгвэл үүнийг зохицуулна биз дээ?
- Тийм ээ, хэрвээ бид алуурчныг барьж чадвал гэж Харрис архиран хэллээ.
- Бид энэ хэргийн оньсогыг тайлж, одоо гогцоог нь бараг олчихоод байхад та намайг мөрдлөгөөс гаргах гэж үү?
- Би чамайг мөрдлөгөөс гаргаагүй байна, Грант. Би чамайг зөвхөн мөрдлөгийн нэг хэсгийг хариуцаж ав гэж байна.
Харанхуй өрөөнд баримт материал, ном, газрын зураг
дээр тонгойж суухыг мөрдлөг гээд байгаа юм байх даа гэж Фостер бодлоо.
- Бид тэр үед юу болсныг тодорхой сайн мэдэх хэрэгтэй байна. Тэд үүнийг юу гэж хэлээд байлаа. " Өнгөрсөн үе бол эндээс хол оршин тогтносоор байдаг газар" гэл үү?
- Түүнд чинь Франц ч гэсэн багтах байх. Би тийшээ явъя гэж бодож ч байгаагүй гэж Фостерыг хэлэхэд Харрис зөвхөн толгойгоо сэгсрээд
- Миний шийдвэр хөдлөшгүй гэлээ.
Харрисын зөв гэдгийг Фостер мэдэж байв. Одоо болж байгаа асуудлын гогцоог олохын тулд тэд өнгөрсөнд чухам юу болсныг судалж учрыг тайлах хэрэгтэй байлаа. Гэхдээ Фостер энэ хэргийг гардан авч, алуурчныг өөрөө барихыг хүссэн билээ. Одоо харагдаж байгаагаар бол араатныг баригдах үед тэр Барнестай хамт аль нэг архивын газар цоожтой сууж байх таарах нь ээ.
- Грахам Эллисийн салсан эхнэр өнөөдөр ирж цогцсыг таних ёстой. Би үүнийг гүйцэтгэмээр байна.
- Энэ асуудлыг надад үлдээчих гэж Харрис шууд хэлээд Фостерын сандлаас босов. Тэр ширээн дээрээс бичиг цаасаа хамж аваад Фостерыг дахиж харалгүй гараад явчихав.
Фостер нэг харандаа шүүрч аваад хана руу чулуудлаа.

Фостер машиныхаа дугуйг чахруулан хүчтэй тоормослоод машинаа арагшаа ухраан зогсоолд тавих үед Наижл сонины архивын гадаа ороомгоо татаад зогсож байв. Фостер Хадертай хамт машинаасаа буунгуутаа түрүүлж алхлаа. Хаалганы дэргэд очоод тэр Наижл руу харсангүй, бүр мэндэлсэн ч үгүй хажуугаар нь шуртхийн өнгөрч хүлээн авах өрөө рүү орчихов.
- Юу ч битгий асуу гэж Хадерыг шивнэхэд Наижл тамхиныхаа үлдэгдлийг чулуудчихаад тэдний араас дотогшоо орлоо.
Хүлээн авахын дэргэд байсан хамгаалалтын ажилтан
тэднийг өрөө рүү нь дагуулж явав. Тэд хэдэн ширээ сандал, автомат тавьсан жижиг цайны газрын хажуугаар өнгөрөөд зүүн тийш эргэн зөвхөн ажилчид ордог хавтсан хаалгануудыг дамжин чигээрээ явсаар дараа нь ажилчдын цайны газрын цаана нэг жижиг өрөөнд орж ирлээ. Энэ өрөөг удаан хэрэглээгүй бололтой чиг үнэртэж, ханан дээр нь зураг хуанли өлгөж байсан оромнууд харагдана. Өрөөнд цонх байхгүй, ширээнүүд зузаан тоосонд дарагдсан байлаа. Тэдэнд зориулж энд хоёр эргэдэг сандал бас нэг түшлэгтэй модон сандал тавьжээ. Өөрт нь шоронд ороод ирсэн мэт сэтгэгдэл төрсөн Фостер хаалгыг хаагаад
- Энд бид ажиллах юм биз дээ гэж хэллээ. Наижл тэд яагаад энд сууж ажиллах ёстойг ойлгоогүй ч шалтгааныг нь асуухгүй байсан дээр гэж бодлоо. Фостер түүний ойлгохгүй байгааг ажигласан бололтой
- Хэрвээ бид дээр, гол танхимд суух юм бол бидний юу хийж байгааг Ян Олон Нийт ирж харахгүй гэж хэн хэлээд байгаа юм бэ? Бас чиний танил Гэйри Кент мэтийн талхныхаа төлөө сараачиж байдаг нөхдүүд эндэхийн ажилчдад хэдэн зоос өгөөд бидний үзэж байгаа сонинг авч үзэхгүй гэсэн баталгаа хаана байна? Энд бидэнд ядаж жаахан ч гэсэн амьхнаараа ажиллах боломж бий гэв.
- Гэхдээ ажилчдыг худалдаад авчих асуудлыг болиулж чадахгүй шүү дээ гэж Хадер хэллээ.
- Үгүй. Би тэднийг арван есдүгээр зууны далаад оны
бүх улсын хэмжээнд гардаг байсан сонингуудын бүх дугааруудыг нааш нь авчир гэж хэлсэн.
- Бүгдийг үү? гэж Наижл бүр итгэж чадахгүй асуулаа.
- Тийм ээ, Хэрвээ тэд тэр их хэмжээний зүйлийг олохоор ажиллах юм бол энэ бүтнэ. Гэхдээ тэд 1879 оных дээр ирэх юм бол... За даа, тийм зүйл болохгүй биз. Тэд тэртээ тэргүй залхуу хүмүүс гэж Фостер хариуллаа. Хаалга тогшиход Фостер онгойлгоод хэн нэгэнтээ шивнэлдэн ярьснаа хаалгаа буцаагаад хаачихав. Наижл Фостерийн гарт Кенсингтоны Мэдээ & Баруун Лондонгийн Цаг үе сонины 1879 оны дугаарууд байхыг харлаа. Тэр энэ сонинд өнгөрсөн бямба гаригт гурав дахь хүн амины хэргийн тухай уншсан билээ.
- Би тасгийн эрхлэгчээс нь өөрийн биеэр энэ сонингуудыг авчирч өг гэж хэлээд хэрэв эндээс ямар нэг мэдээлэл алдагдвал хэнээс гэдгийг би мэдэх болно гэж түүнд хэлсэн гэж Фостер хэлээд сонингуудаа ширээн дээр тавилаа.
- Бусад материалууд ирэхээр бид цааш нь хайж аль болох олон мэдээлэл олохыг чармайна.
- Ихэнх сонины дугаарыг бичил хальсанд хуулж хадгалсан байгаа гэж Наижл хэлэв.
- Түүнийг уншихад...
- Бичил хальс унших аппаратыг энд авчирна, ноён Барнес гэж Фостер үгийг нь таслан хэллээ. Тэр ямар нэгэн юманд маш их уурлаж түүнийгээ мартаж чадахгүй байгааг Наижл ойлгов.
Фостер өөрөө сонингоос авч хуудсыг эргүүлсээр дөрөвдүгээр сарын 11-ний дугаар дээр зогсоод
- Нөгөөх чинь эндээс эхэлж байгаа юм шиг байна гэлээ. Хадер Фостерын хажууд очиж зогсон сонин руу өнгийж харлаа. Наижл өөрийгөө сатааруулалгүй сая оруулж ирсэн аппаратанд бичил хальс хийгээд дэлгэц рүү ширтээд суучихав.


КЕНСИНГТОН ДАХЬ ЖИГШҮҮРТ ХЭРГҮҮД:
ДАХИАД ХҮН АМИНЫ ХЭРГҮҮД

Хэдийн хоёр долоо хоног өнгөрсөн боловч өнгөрсөн бямба гаригийн өглөө Ноттинг Хиллд гарсан гэмт хэргийн үлдээсэн гунигт дүр зураг нүдэнд ил харагдаж байлаа. Үйл явдлыг нийтлэлд тодорхой харуулахын тулд сүүлчийн энэ аймшигт гэмт хэрэг гарсан газрыг дүрслэх нь зайлшгүй шаардлагатай юм. Сундерсын Өргөн чөлөө нь Норланд Тауны гол зүрхэнд буюу Баруун Лондонгийн Уулзвар хэмээх төмөр замын баруун талд байрладаг бөгөөд одоо энд хаягдаж хоцорсон засаг захиргааны байшин барилгын оронд шинэ байрнууд баригдаж байна.
Саяхны нэг баасан гаригийн орой Сундерсын Өргөн чөлөөний оршин суугчид хэдхэн метрийн цаана жигшүүрт хэрэг гарсныг мэдэлгүй нам тайван унтацгааж байжээ. Хэрэг гарсан газар нь ядуучуудын аж амьдралыг сайжруулахын төлөө тэмцэгч нэрт Буут болон түүний зоригт дайчдын байрлаж байсан Норланд Цайзнаас бараг гар сунгахад хүрэхээр ойрхон байв. Энэ нам гүм гудамжинд алагдсан Жон Оолманы цогцсыг цувраа байрнуудын баруун буланд байдаг одоогоор ашиглагдахаа больсон барилгын хуучин талбай дээр нуусан байжээ. Жон Оолман бол Ирландад төрсөн, гучин найман настай, Стэббинг Стрийтэд амьдардаг, гурван хүүхдийн эцэг, явуулын худалдаачин юм байна. Дараа өдөр нь үд дундын үед эрүүл агаарт явган зугаалга хийж явсан нэг оршин суугч тоосгоны хэлтэрхий, шавар шохой дээр нүүрээрээ харуулдан унасан ноён Олманы цогцсыг олсон байна. Цуу яриануудаас сонсвол хэдий уух дуртай ч ойр хавийнхандаа нэр хүндтэй ноён Оолман Куйнс болон Норландын Өргөн чөлөөний уулзвар дээр байдаг Куйнс Армс кафегаас гарч гэрлүүгээ харьж явах үедээ араатантай учирч алагджээ. Бусад хохирогчдын нэгэн адил гэдсэндээ хутгалуулсан шарх нь
түүний амийг авсан байна.
Уг аймшигт хүн амины хэргийг цагдаагийн газар нуун дарж, бүрхэгдүүлэхийг оролдсон ч Кенсингтоны Алуурчны тухай цуу яриа хэдийн үүргээ биелүүлжээ. Цагдаагийнхан Сундерсын Өргөн чөлөөг цагийн дотор хүмүүсээс тусгаарлан хаасны дараа жинхэнэ тамын үүд нээгдсэн байна. Орой болох үед тэр хавийн хүмүүс нүдэнд нь санаандгүй өртсөн нэг гуйлгачинг барьж цустай нь хутгаж хаяжээ. Дараа нь галзуурсан олон бамбар барьцгаан Шевертс Бушийн нийтийн эзэмшлийн газрыг чиглэн явцгаасан байна. Таамаглаж байснаар бүх юм хяналтнаас алдагдаж тэдгээр айдас дагуулсан бүлэг бохир заваан хүмүүс ёс журамгүй аашилцгааж, замд таарч болох золиосоо эрж хайцгаан Грийнд хүрч ирцгээжээ. Цусанд шунасан тэдгээр адгууснууд үхтлээ айсан бас нэг гуйлгачинг барьж аван ухаан алдтал нь зодож занчицгаажээ. Ямар ч гэм буруугүй байсан тэр хөөрхийлөлтэй эр олсон шархаа даалгүй удалгүй нас барсан байна.

Фостер хэсэг завсарлалаа.
- Арай ч дээ, ийм юм гэж бас байдаг аа гэж тэр гунигтай хэллээ. Хадер энэ бүхэнд итгэж чадахгүй байгаа бололтой амандаа бувтнана.

Харамсалтай нь бидний амгалан тайван байдлыг алдагдуулж айдас, хийрхэлд автуулсан Кенсингтоны Алуурчин дахин гарч ирж, бид энэхүү гуниг зовлон, дүрэлзсэн уур хилэнгээ илэрхийлэхээс аргагүйд хүрлээ.
Хөөрхий Оолманы цогцос олдсноос хойш 72 цаг ч өнгөрөөгүй байхад дөчөөд настай, бөс барааны наймаачин Илиас Кэлпийн амьгүй цогцсыг Павис талбайг өнгөрч явсан нэг хүн олжээ. Тэр үед Оол Синт сүмийн цаг 8-ны өдрийн шөнийн нэг цагийг заан дуугарч байсан гэнэ. Хохирогчийн хоолойг хэрчиж хороожээ. Алуурчны энэ араатан шинжтэй, тамын гэмээр галзуу үйлдэл хүмүүсийг харуй бүрийд тайван явах аргагүй болголоо. Цагдаагийнхны энэ ад зэтгэрийн үйлдэж байгаа аллагыг урьдчилан зогсоох оролдлого бүтэлгүйтэж, одоогийн байдлаар зүрхэндээ хутгалуулж амь насаа алдсан гэмгүй хохирогчдын тоо тав болжээ. Хөндлөнгийн ажиглагчид одоо Умард Кенсингтон, Ноттинг Хилл болон Дэйлийг үл ойлгогдох бузар булай хэрэг үйлдэгчдийн орогнодог газар гэж үзэж байна. Одоо бид бүгд духан дээрээ гутамшгийн тэмдэг зүүж явахаар боллоо. Гэм зэмгүй өнгөрч байгаа энэ үзэшгүй муухай гэмт хэргүүд гарсан газарт тэр тэмдгийг зүүлгэхэд хэн эргэлзэнэ гэж? Хэргийн мөрөөр орж тэр өөдгүй новшийг барих ёстой цагдаагийн байгууллага таван гэмт хэрэг гарахад хүргэж ямар ч эргэлзээгүйгээр өөрсдийнхөө нэр хүндийг гутаалаа.

Бид тэднээс тэр өөдгүй новшийг барьж чадах эсэхийг асууж байна. Үгүй ээ, биднээс гадна айдас хүйдэст автсан уншигчид маань үүнийг шаардаж байна.

Найман хоногт гурав, хоёр долоо хоногт нийт таван хохирогч гэж Фостер бодлоо. Энэ бол хувийн шалтгаантай гэмт хэрэг гэдэгт тэр эргэлзэхгүй байлаа. Харин алуурчны үйлдсэн хэргүүд нарийн холбоо дэс дараалал байхгүй, тэр санаандгүй тааралдсан хэн нэгнийг сонгодог байжээ.
Сонин дараагийн долоо хоногийн дугаартаа цагдаагийнхан тав дахь хохирогч олдсноос хойш гурав хоногийн дараа гучин настай жижиг фермчин Эке Фэйрбeрн гэгчийг гарсан хэрэгт сэжиглэн баривчилсан гэж бичжээ. Барнес энэ нэр "Хөөрхөн хүүхэд" гэсэн утгатай гэж хэлсэн ч сонинд түүнийг ер бусын аварга том биетэй, айдас хүрэм харагддаг гэж дүрсэлсэн байв. Ноттинг Дэйл буудлын дэргэд хэдэн зуун хүмүүс цугларч түр дүүжлүүр босгон сэжигтний толгойг өгөхийг шаардан хашгиралдацгааж байжээ.
Цагдаагийнхан хэвлэл мэдээлийнхэнд итгэл дүүрэн дуу
хоолойгоо сонсгодог болсон гэнэ. Сэжигтний ойр байдаг хөршүүд түүнийг үргэлж сэжигтэй юм хийж явдаг, ийм жигшүүрт хэрэг үйлдэхээс буцахгүй гэдгийг мэддэг байсан гэж ам алдацгаажээ. Фэйрбeрн гэрлээгүй, ганц бие байсан бөгөөд хамт амьдарч байсан эцэг эх нь тэр газраас зугтацгаасан байна. Ичсэнээсээ болсон уу эсвэл олны заналхийлсэн сүрдүүлгээс болсон уу гэдгийг тодорхой бичээгүй байв. Сэжигтэнг шүүх буруутай хэмээн үзжээ. Цагдаагийн үйл ажиллагаанд итгэлгүй байгаагаа илэрхийлж байсан сониныхон энэ удаа тэдний талаар шал өөр талаас нь бичдэг болсон байлаа. Хэргийг хариуцан ажиллаж байсан цагдаагийн тасаг, мөрдөгч нарыг одоо магтан сайшааж гол тайлбар нийтлэлдээ "Бид шүүхийн шийдвэр шудрага байна гэдэгт итгэж байна" гэж анхааруулан бичжээ.

Фостерын утас дуугарч тэр дахин хорин нэгдүгээр зуундаа эргэж ирэв. Энэ Дринквотер байлаа.
- Энди?
- Сонин юу байцгаана?
- Тэр таван хүн амины хэрэг үйлдсэн байна.
Дринквотер аяархан исгэрлээ.
- Тэгвэл дахиад хоёр байгаа байх нь ээ.
- Чи одоо юу хийж байна, Энди?
- Би танд анхны хохирогч Грахам Эллисийн хуучин эхнэр ирж түүнийг мөн гэдгийг албан ёсоор баталсан гэж хэлэх гэсэн юм.
- Тэр эмэгтэй өөр сонин юм дуулгав уу?
- Ер нь үгүй дээ. Сүүлийн жил хохирогчтой харьцаж байгаагүй юм байна. Тэд найз нөхрийн ёсоор салаагүй бололтой.
- Эллис, Дарбишир, Перри гурвын хооронд холбоо байсан үгүйг мэдэхийн тулд нэг хүн явуулж хуулийн фирмын хавтаст хэргүүдийг шалгуулмаар байна.
- Яг одоо нэг баг Чешир лүү явж байгаа. Чамд дуулгах чухал мэдээ гэвэл бид Дарбиширийн хордлогын дүгнэлтийг хүлээж авсан.
- Тэгээд?
- Цусанд нь ГХБ бас ПСП илэрсэн.
ГХБ бол гадуур "хүчингийн уулзалт"гэж нэрлэгддэг шингэн мансууруулагч бодис гэдгийг Фостер мэднэ. Анх мэс заслын үед мэдээ алдуулах зорилгоор энэ бодисыг ашиглаж байгаад анагаах ухааны хэрэглээнээс хассан. Зарим хүмүүс турах зорилгоор хэрэглэдэг байсан. Дараа нь залуучууд нийлж ууж наргих үедээ мансуурах зорилгоор хэрэглэдэг болжээ. Зарим хүмүүс хохирогчийнхоо ундаанд нэмж хийн мэдээ алдуулж эсэргүүцэх чадваргүй болгон хүслээ биелүүлдэг болсноор дээрх нэрийг авчээ. Энэ бодисыг одоо амархан олж болдог болохоор энэ хэрэгт бараг тус болохгүй. Гэхдээ алуурчин үйлдэж байгаа гэмт хэрэгтээ уг бодисыг ашиглаж байгааг олж мэдлээ.
- Түүнийг алах хэмжээний тун байсан уу? гэж Фостер асуув.
- Үгүй, түүнийг хэдэн цаг ухаангүй байлгахад хангалттай байсан. Вилльямс одоо багийнхантайгаа уушны газруудаар Лондон хотын бүх ГХБ-хэрэглэгчдийг эрж олох гэж байгаа юм шиг л аашилж байна.
ГХБ бол зөвхөн царай муутай, зүрх зориггүй, ичимхий эсвэл гаж донтонгуудын хүслээ хангахын тулд эсрэг хүйстэндээ хэрэглэдэг мансууруулагч биш, бас наргиж цэнгэдэг хүмүүс хамтдаа эрээ цээргүй байх зорилгоор хэрэглэдэг өргөн тархсан мансууруулагч бодис билээ.
- Тийм ч гайхалтай биш юм гэж Фостер хэлээд
- Нөгөө хоёр хохирогчийнхоос юм сонсогдсон уу?
-Эллисийнх бараг маргааш өглөө, харин Перригийнх нэг хоногийн дараа тодорхой болох байх. Гэхдээ Харрис бүх хүмүүст нууцыг чандлан хадгалж бүх хариуг өдрийн төгсгөлд хүлээлгэн өгөх ёстой гэж тушаасан.
- Маргааш өглөө гэнэ ээ. Хэрэв ямар нэг юм илрүүлбэл надад мэдэгдээрэй гэж хэлчихээд Фостер утсаа тасаллаа.
- Юу болсон бэ? гэж Хадер асуув.
- Эллисийн хуучин эхнэр түүнийг таньсан байна. Бүх баримтыг нэгтгээд дүгнэж үзвэл алуурчин түүнийг хоёр сар хорьж байжээ. Дарбиширийн цусанд ГХБ илэрсэн. Энэ бас алуурчин Эллисийг хэрхэн ингэж удаан хорьж чадсаныг тайлбарлаж байна. Тэгэхээр алуурчинд их
хэмжээний ГХБ байна гэсэн үг.
Энэ бас яагаад хохирогч арьсны цооролттой болсны шалтгаан байжээ. Эллис өнгөрсөн хугацаанд зөвхөн дээшээ хараад хэвтэж байсан байна.
- Тэгвэл алуурчин түүнийг энэ бүх хугацаанд комын байдалд байлгасан байх нь ээ? Гэхдээ тэр Перриг нэг өдөр, харин Дарбиширийг хэдхэн цаг хорьж байсан. Фостер мөрөө хавчснаа
- Магадгүй тэр Дарбиширыг хулгайлдаг өдөр Чешир рүү зориуд явсан байж болно. Эсвэл ажил хэргээр ч юм уу Лондон хотод тохиолдож байдаг ямар ч шалтгаан байж болно шүү дээ. Фостер ямартай ч нэг сэжим олсон гэдгээ мэдэж байв.
- Магадгүй тэр Чеширт ажлаар явж байгаад гэнэт гарч ирсэн боломжийг олж харсан ч юм бил үү.
Наижл энэ хооронд юу ч ярихгүй, аппаратны том дэлгэцэнд ховсдуулчихсан юм шиг ширтээд сууж байлаа.
- Чи хэр ахицтай байна даа? Наижл дэлгэцнээс харцаа салгасангүй
- Хүн амины хэргийн талаар хэлж байгаа бол бидний мэддэгээс өөр юм алга гэж хариулав. Фостерын уур нь жаахан хүрч эхэллээ. Наижл Цаг үе сонинг аллага гэмт хэрэг, тэдгээрийн мөрдлөгийн талаархи өдөр тутмын мэдээллийг олж болох хамгийн сайн эх сурвалж гэж хэлжээ.
- Гэхдээ энд нэг юм байна. Дандаа маргаантай сэдвийг
хөндөж байдаг Цаг үе сонинд гурван том нийтлэл гарсан байна. Эдний нэг нь Фэйрбернийг баривчилдаг өдөр нийтлэгджээ. Энэ хүн амины хэрэг орон даяар тархсан том мэдээ байжээ. Бага хурал цагдаагийн мөрдлөгийн талаар асуудал болгон авч хэлэлцэж байсан байна. Мөн баригдсан эрэгтэйг энэ нийтлэлд галзуу хүн гэж тодорхойлжээ.
Наижл яагаад сүүлчийнхийг онцлоод байгааг Фостер ойлгосонгүй. Тэр залуу хоёр долоо хоногийн дотор таван хүн алсан. Энэ бол жирийн хүнд байх зан чанар гэж бодогдохгүй нь мэдээжийн хэрэг.
- Тэр үед тэдний сэтгэцийн өвчний ангилал одоогийнхоос өөр байсан гэж Наижл яриагаа үргэлжлүүллээ.
- 1871 оноос хүн амын тооллогонд хүмүүсийг усан тэнэг, солиотой эсвэл галзуу гэж тэмдэглэдэг байсан. Эхний ангилалд төрөлхийн ой ухааны хомсдолтой хүмүүс, хоёр дахь ангилалд эрүүл ухаантай байж байгаад ухаан муутай солиотой болсон хүмүүсийг оруулдаг. Харин сүүлийнхэд нь ухаанаа алдтал галзуурдаг ч бас саруул ухаантай байх үе байдаг хүмүүс багтдаг байжээ. Сүүлчийн ангилалд олон өвчнийг хамруулдаг байсан. Жишээлбэл хүүхдээ төрүүлсний дараа эхчүүдэд тохиолддог төрөлтийн дараах сэтгэл гутралыг галзуу өвчин гэж үздэг байжээ.
- Наижл, чи энэ залууг сэтгэцийн өөрчлөлттэй байсан, гэхдээ шизофрени эсвэл солиорол байгаагүй гэх гээд байгаа юм уу? гэж Хадер асуулаа.
- Үгүй, тэр магадгүй бусдаас өөр, согогтой байсан байх гэж бодож байна.
- Галзуу хүмүүс цаазлуулдаг байсан уу? гэж Фостер асуув.
- Мэдээжийн хэрэг. Цаазлуулахгүй байхын тулд бүх ухаан санаагаа алдсан жинхэнэ галзуу байх ёстой болно. Викториагийн үеийнхэн алдаа, гэсгээлт хоёрт л итгэдэг байсан болохоор мэдээж онцгой тохиолдол маш ховор
байсан.
- Энэ эр цаазлуулсан эсэхийг олж мэд. Хэрвээ цаазлуулсан бол түүнтэй юу тохиолдсон гээд бүх зүйлийг олж тодруул. Би Сундерсын Өргөн чөлөө хаана байдгийг мэдэх хэрэгтэй байна. Хэрэв тэр одоо ч... Хадер Фостерын үгийг тасалж
- Би үүнийг интернет дээр, бас гудамжны картан дээр хайсан. Гэхдээ W10 эсвэл W11 талбарт Сундерсын Өргөн чөлөө гэж байдаггүй юм байна.
- Новш гэж Фостер дуу алдлаа.
- Түүнийг бид ойролцоо дүүргийн архивт олж чадна гэж Наижл санал болгов.
- Сонины нийтлэлд тэд шинэ гудамж байгуулж байгаа гэж бичсэн байсан гэж Фостер хэлээд
- Бас тэр газар Ноттинг Дэйлд, төмөр замын ойролцоо байсан. Тэгэхээр Кенсингтон & Челси, Хаммерсмит болон Фулхамын төмөр замууд огтлолцдог уулзварын дэргэд юм байна. Тэр уулзварыг бас юу дайрч өнгөрдгийг чи мэдэх үү? Вэствэй хурдны зам. Чи арай тэр муу новш Лондонгийн хамгийн их хөдөлгөөнтэй зам дээр машинаасаа хүний цогцос хаяна гэж хэлэх гээгүй биз дээ?
- Тэнд газар доорхи гарц байдаг гэж Хадер тодруулж хэлэв.
Харанхуй гарц, зүгээр нэг байрлуулсан гарц гэж Фостер бодлоо. Тэр новш тэнд юу ч хийхгүй. Фостер энд өрөөнд хашигдаж хуучин сонин эргүүлж байхын оронд тийшээ явж мөрдөх ажиллагаа явуулах хэрэгтэй байлаа.
- Би Хадертай хамт дүүргийн архив руу явж тэр гудамж хаана байсныг мэдье. Наижл чи энд үлдэж Фэйрбернтэй юу тохиолдсоныг олж мэдэхийг хичээ гэж Фостер хэлэв.

_________________
Sakura


Top
   
PostPosted: Jun.29.17 2:00 am 
Offline
Дархан Гишvvн
Дархан Гишvvн
User avatar

Joined: Jul.30.06 7:33 am
Posts: 200
Location: Holland
Өнөөдөр эхний номоо гүйцэд оруулаад уншиж байгаа хүн байгаа эсэхийн мэдээд хоёр дахь номоо оруулна аа.

_________________
Sakura


Top
   
PostPosted: Jun.29.17 2:01 am 
Offline
Дархан Гишvvн
Дархан Гишvvн
User avatar

Joined: Jul.30.06 7:33 am
Posts: 200
Location: Holland
17


Наижлд ажлаа ганцаараа хийж суух сайхан байлаа. Фостер, Хадер хоёр сүүлийн хэдэн цаг түүнтэй бараг юу ч ярихгүй, ахлах мөрдөгч сонины хуудсыг эргүүлэхдээ чимээ их гаргаж, байнга санаа алдах нь түүнд их төвөгтэй байжээ. Чимээ аниргүй байх түүнд таатай байлаа. Наижлд "Кенсингтоны жигшүүрт хэргүүд" -тэй холбоотой үйл явдлыг тодруулахын тулд тэр жил нийтлэгдсэн бүх материалуудыг уншиж үзэх нь зүйтэй мэт санагджээ. Тэгээд хэргийг нарийн тодорхой задалж судлахаар шийдээд Дэлхийн мэдээ сонины бичил хальсыг авах хүсэлт гаргав.
Бичил хальснаас олон юм тодорхой болов. Яллагдагч хоёр метрээс өндөр, аварга том байсан болохоор бусдаас их ялгарч харагддаг байжээ. Тэр үеийнхэн одоогийн хүмүүсээс гучин сантиметрээр намхан байсан. Тэр эр бусад хүмүүсийн адил ажил хайн олон газраар тэнүүчлэн явж сүүлд нь төмөр замын ажилд орсон бололтой. Хэвлэлийнхэн Фэйрберны олон газраар явж байсныг найдваргүй хүн болгоход ашигласан бөгөөд түүнийг буруутгах үндэслэлүүдийн нэг болгожээ. Фэйрберний усан онгоцны зогсоолд нэг жил орчим ажиллаж байсан Ливерпулын нэг оршин суугч өгсөн ярилцлагандаа түүнийг хамт ажилладаг хүмүүстээ адлагдаж хөөгдсөн ч “тэр эсэргүүцээгүй” гэж хорсолтой хэлсэн байв. Ойр байдаг хөршүүд нь энэ талаар илүү тодорхой мэдээлэл өгсөн байна. Фэйрберн хэнтэй ч ярилцаж өөрийгөө зовоодоггүй, ганцаархнаа байдаг байжээ.
Нийтлэлд түүнийг ганцаардмал, гажигтай нэгэн байсан гэж харуулан уншигчдад эргэлзээ төрүүлэхийн тулд бүхий л зан чанарыг нь тодотгосон байлаа. Бас нэг дүргүй хүрмээр зүйл нь тэр ойр хавийн уушны газруудаар байнга хэсүүчилдэг гэсэн нэг их ач холбогдол өгөөд баймааргүй мэдээллийг Дэлхийн Мэдээ сонин нийтлэл бүртээ дурьдаж, мөрдлөгийн ажлаа энэ тал руу хандуулах хэрэгтэй гэж онцлон бичжээ.
Тавдугаар сарын 5-нд олны дунд "Аварга хүн" гэж нэрлэгдсэн Фэйрбернийг Оулд Бэйлид хүн амины хэргээр шүүхэд дуудсан байна. Тэр яллагдагчийн суудал руу том том алхлан газар ширтсэн чигтээ очин суужээ. Цаг үе сонины сурвалжлагч "Нэрийг нь дурьдаж байхад ч, өөрийгөө буруугүй гэж хэлж байхдаа ч тэр нэг ч удаа муу ёрын харцаа дээш нь өргөж харуулсангүй" гэж бичсэн байлаа.
Арван есдүгээр зуунд гэмт хэргийг хурдан шуурхай шийдвэрлэдэг байсан учир шүүх хурал хоёр долоо хоногийн дараа, тавдугаар сарын 19-нд эхэлсэн байна. Шүүхийн танхим дүүрэн хүнтэй, сайн гэсэн суудлуудыг чинээлэг хүмүүс худалдан авчээ. Фэйрберныг байраа эзлэхэд нам гүм байсан танхим орилоон чарлаанаар дүүрчээ. Урд хэсэгт ихэвчлэн баян хатагтай нар сууцгаасан байна. Шүүх ажиллагаа театрын тоглолттой ижил төстэй харагддаг байсан учраас тэд хамгийн сайн малгай, хувцсаа өмсөж, гоёж гоодон ирцгээдэг байжээ. Шүүхийн танхимд бүгчим халуунаас болж амьсгалахад ч хэцүү байсан бөгөөд тэдгээр хатагтай нар дэвүүрээ сэвцгээн сэрүүцэж байхдаа сэжигтэн рүү үзэн ядсан, гайхсан харцаар харцгааж байсныг нэг сурвалжлагч дүрслэн бичжээ.
Хямдхан суудлуудыг эзэлсэн хүмүүсийн дундаас " Чи дүүжлүүлэх болно", "Түүнийг дүүжлүүрт аваачъя" гэж хашгиралдсан дөрвөн хүнийг танхимаас хөөн гаргажээ. Шүүх хурлын үед яллагдагч нүглээ наминчлах мэт чимээгүй сууж нэг ч удаа дээшээ харсангүй. Мөрөө унжуулан суусан Фэйрберн их турч эцсэн, нэг гар нь саажсан бололтой мэдээгүй сул унжиж, бүх бие нь үе үе цочсон мэт хүчтэй овгосxийн хөдөлж байжээ. "Уруу дорой, хөөрхийлөлтэй харагдах нь түүнийг шийтгэхэд нөлөөлөх ёсгүй" гэж сурвалжлагч бодлоо бичсэн байв.
Фэйрбернийг зөвхөн хоорондоо долоо хоногийн зайтай гарсан эхний болон гурав дахь хүн амины хэрэгт буруутгасан байсан нь Наижлын гайхлыг ихэд төрүүлэв. Нөгөө гурван хэргийн хувьд нотлох баримт хангалтгүй байсан бололтой. Тэр судалгааны ажилдаа хэрэглэхээр энэ тухай дэвтэртээ тэмдэглэж авлаа.
Улсын яллагч нь парламентийн гишүүн, хатан хааны зөвлөх Ж. Дарт байжээ. Энд шүүгчийн талаар тодорхой дурьдаагүй байв. Улсын яллагч хурлыг нээж тангарагтны шүүгчдэд хандан хэргийн талаар бичсэн зүйлд анхаарлаа хандуулахгүй зөвхөн үнэн баримтыг үндэслэн шийдвэр гаргахыг сануулаад эргэж харан яллагдагч руу хуруугаараа чичлэн танхимд байгаа хүмүүсийн анхаарлыг татснаа
Хатан хааны шүүх тэнд зогсож байгаа Эке Фэйрбернийг Самуэл Рубак, Леонард Чилдэ нарын амь насыг хэрцгийгээр хөнөөсөн хэрэгт буруутгаж байна
гэж хэлжээ. Дарт түүний дохио зангаа, хэлсэн үг нь олон нийтэд хэрхэн нөлөөлөхийг хүлээн хэсэг зогсжээ. Дахиад танхимд байгаа хүмүүсийн дундаас "Тэрнийг дүүжлэ!" гэж хашгиралдсанд шүүгч хурлын дүрэм журам сахихыг тэдэнд даруй сануулсан байна. Хурал дахин үргэлжилж, Дарт ялын төлөвлөгөөгөө танилцуулжээ.
Гуравдугаар сарын 24ний орой ноён Рубак урьдын адил цагаа нөхцөөхөөр Кларендоны Өргөн чөлөөн дэх Кларендон нэртэй уушны газар луу явжээ. Гэрчийн мэдүүлснээр ноён Рубак тэнд оройн турш суухдаа хар пиво нилээд уусан байна. Тэр ажилчин бөгөөд долоо хоногийн ажил нь дууссан байсан болохоор түүний энэ зан төлвийг бид шүүн хэлэлцэх шаардлага байхгүй. Үгүй, ноён Рубак одоо Бурхны дэргэд байгаа болохоор тэр биднээс илүү хүч чадалтай шүүхээр шүүгдэх болно. Тэр орой тийшээ нилээд согтсон байсан ч ухаанаа бүрэн алдаагүй байжээ. Рубак одоо яллагдагчийн суудалд сууж байгаа тэр этгээдтэй үл мэдэх шалтгаанаар үг зөрж сөргөлдөн хатагтай нарын дэргэд байдал улам хурцдах шинжтэй болсон учраас тэр хоёрыг тэндээс хөөж гаргахад хүрсэн байна. Хоёр эр тэр газрыг орхин гарч ...
Цаг Үе сонинд Дарт хэсэг дуугүй болж шүүгчдийн суусан хашлаганы хажуугаар алхснаа буцаж байрандаа ирж зогсоод үргэлжлүүлэн
... Рубак дахин амьд эргэж ирээгүй!
гэж хэлснийг тод томруунаар дүрслэн бичжээ.
Тэрбээр танхимд байгаа хүмүүст сэтгэгдэл төрүүлэхийн тулд үгээ хэлснийхээ дараа хэсэг дуугаа хураан зогсжээ. Дараа нь тэр хоёр дахь хүн амины хэрэг, 38 настай, төмрийн дархан, Леонард Чилдэг алсан хэрэгт төлөвлөсөн ялын төлөвлөгөөг танилцуулжээ. Чилдэ бас хутгалуулахынхаа өмнө гэртээ ойрхон байдаг уушны газарт орой болсон хойно очиж юм уусан байна. Фэйрберн бас тэнд байсан бөгөөд урьд болсон шиг мөн адил хохирогчтой хэрүүл хийжээ. Иймээс тэр хоёр бас л уушны газраас хөөгдөн гарсан байна. Нэхэмжлэгчийн тал яллагдагчийн гэрээс олдсон хутгаар гэрч нарын оролцоотой хохирогчийн биенд учруулсан шархыг үүсгэсэн гэдгийг туршилтаар баталж үзүүлнэ гэж Дарт хэлжээ.
Дэлхийн Мэдээ сонинд Дарт ялын төлөвлөгөөгөө танилцуулж дуусах дөхөж байхад түүний хоолой сөөж бараг шивнэн ярьж байсан гэж тэмдэглэжээ.
Улсын яллагчийн үзэж байгаагаар яллагдагч нь уусан юмаа шингээж чаддаггүй нэгэн гэнэ. Эр хүн шиг өрсөлдөгчтэйгөө нударга зөрүүлэхийн оронд хутгаа сугалан аз нь хаясан хөөрхий хоёр эрийг хэрцгийгээр хөнөөжээ. Үнэнч шударга христийн шашинтан бид уур хилэн шилний ёроолд гэдэг үгийг мэднэ. Харин бид яллагдагчийн зүрх сэтгэлд тэрнээс ч илүү их уур хилэн нуугдаж байсан эсэх талаар хэлэлцэж байна. Дүгнэж хэлэхэд түүний дотор хуримтлагдсан аймшигтай үзэн ядалт, уур хилэн эдгээр итгэмээргүй жигшүүрт хэргийг үйлдэхэд хүргэжээ.



18


Хадер гартаа барьсан газрын зурагны хуулбараа эргүүлж тойруулан харснаа
- Газрын зураг дээр зааснаар бол тэр гудамж энэ хавьд байх ёстой гэж хэлэв. Ард байсан машин дохиогоо гэнэт хангинуулж тэднийг цочоолоо.
- Муу новш чинь гэж Фостер дуу алдлаа. Тэр арын толиндоо харвал тэдний маш алгуурхнаар урагшилж байгаагаас болж нэг цагаан хүргэлтийн машины жолооч уурсан жолоогоо хүчтэй цохихыг харав.
- Тайвшир ч үз гэж Хадер Фостерт анхааруулан хэллээ.
Фостер бачимдсандаа уруулаа хазлана. Тэр машинаа замын хажууд тавиад бууж очин нөгөө машинд байгаа хүй нэгдлийн хүнд цагдаагийн тэмдгээ харуулж байгаад арьсыг нь хуулан, нүдээ нээж сайн харах хэрэгтэйг ойлгуулмаар санагдаж байлаа. Замын түгжрээнд орохоороо тэвчээргүй нялх хүүхэд шиг аашилдаг хүмүүсээр дүүрэн байдаг Лондон хотын энэ автомашины замууд Фостерыг аль хэдийн цухалдуулаад байжээ. Үүний хажуугаар Харрис түүнийг туслах мөрдлөгийн ажилд хуваарилсан нь ичгүүртэй санагдаж, бухимдал нь намдаагүй байлаа. Түүнээс ч болсон уу, энэ муу тэнэг жолоочид уур уцаараа гаргавал бага ч гэсэн тайвшрах юм шиг санагдана.
Хадер өөр лүү нь санаа зовсон бололтой харж байгааг Фостер нүднийхээ буланд харсан тул машинаа алгуурхан жолоодож, ингэснээрээ ардаа явж байгаа тэнэг жолоочийн цусны даралтыг ихэсгэж байгаа гэж бодон өөрийгөө жаахан тайвшрууллаа. Хадерыг хэлэхээс өмнө тэр Куйнсдэйл Өргөн чөлөө рүү эргэх ёстойгоо санаж жолоогоо зүүн гар тийш эргүүлэхэд арын жолооч уурлан дахиад дохиогоо чарлуулав.
Тэд гудамжны төгсгөлд Хинди сүмийн урд машинаа тавиад бууцгаалаа. Хадер газрын зургаа харж байснаа
- Энд Бурхны Дайчид нийгэмлэгийн удирдах штаб байсан гэж хэлэв. Тэр хоёр Кенсингтон дахь захиргааны байрны архивт байдаг Дүүргийн түүхийн хэсэг рүү очиж 1879 онд хэрэг гарснаас хойш хэдэн жилийн дараа хэвлэж гаргасан газрын зураг олж авлаа. Сундерсын Өргөн чөлөө одоо Куйнсдэйл гэж нэрлэгддэг Куйнс Өргөн чөлөөний төгсгөлд байжээ. Тэд газрын зурагнаас аппаратаар хуулбар хийж аваад шууд тэр газар луу явцгаав. Фостер Хадертай хамт эхлээд Сундерсын Өргөн чөлөөг тэмдэглэсэн газрын зураг луу дараа нь одоо байвал зохих газар луу хараад
- Бурхан минь гэж хэллээ. Хадер зам байх ёстой газрыг олсон боловч тэнд зам байсангүй. Тэр газар одоо бор, шаргал хоёр өнгөөр алаглуулж будсан жараад оны хэв маягийн үлдэгдэл болох тэнгэр баганадсан хоёр цамхагт орон сууцны барилга сүндэрлэж байлаа. Барилгуудын зүүн талд урдаа Волксваген, БМВ машинууд тавьсан нэг эгнээ викториагийн үеийн саяас илүү үнэд хүрэх байшингууд харагдана.
Харин гудамжны эсрэг талд өөр ертөнц: тэнд амьсгал давчдам уур амьсгалтай газраас хөндий өргөгдсөн газарт хүмүүс ядаргаатай хөршүүдтэйгээ зэрэгцэн амьдардаг. Фостер хэдийгээр бүх насаараа нийслэл хотод амьдарч байгаа ч яаж ийм амьдрах орчин нь гал ус шиг ялгаатай газрууд хаяа нийлэн оршдгийг ойлгож чадсангүй. Сундерсын Өргөн чөлөө байсан газар болох цамхагт орон сууцны ард хүрч очсоны дараа Фостер
- Тэр новш мэл гайхсан байх даа гэж хэллээ. Хоёулаа царай муутай харагдах барилгын гол хаалга руу очвол тэндээс нэг хар арьст эмэгтэй хамар нь халтартсан хүүхдээ дагуулсаар гарч ирээд тэднийг сэжиглэсэн харцаар харснаа цагдаагийнхан гэдгийг шууд тааварлах шиг болов. Дүүргийн цагдаа нар энд зөвхөн шөнийн цагаар үзэгддэг ажээ. Үүдний танхим анхаарал тавилгүй удсан бололтой бохир заваан, хлор, шивтрийн холилдсон үнэр хүчтэй ханхлах боловч тэсч болохоор байв.
- Хорин дөрвөн давхар гэж Хадер цахилгаан шат руу харангаа хэллээ. Хадер товчлуурыг дарах эсэхтээ эргэлзэн зогсохыг Фостер хараад дотроо талархах шиг болов. Тэр өмнө нь ямар аймшигтай юм харагдаж болохыг бодохыг ч хүсэхгүй байлаа. Тэгтэл шатны хаалга онгойн цагаан биеийн тамирын хувцас өмссөн, царай нь батганд баригдсан, хулчгар байрын өсвөр насны хөвгүүн гарч ирлээ.
- Энэ байшинд хэдэн айл байдаг вэ? гэж Хадер хөвгүүнээс асуухад хүүгийн царай хувьсxийлээ. Түүнээс эргэлзээгүй марихуаны үнэр ханхалж байв.
- Зуу орчим байх, хатагтай гэж тэр хариуллаа.
- Баярлалаа гэж Фостер хэлээд мансуурсан хөвгүүнд дахиж анхаарлаа хандуулсангүй хажуугаар нь зөрөн өнгөрөв.
- Тэгэхээр алуурчин дараагийнхаа хохирогчийг хаяхын тулд зуугаас ч илүү байж магадгүй энэ байрнуудын нэгийг ашиглах байх. Тэр одоо ч энд байж магадгүй гэснээ Фостер хэлснээ залруулан
- Тэд одоо ч энд байж магадгүй юм гэлээ. Хадер толгой дохисноо
- Бүх айлаар орж, байранд орж гарч байгаа сэжигтэй хүн болгоныг хараандаа авч шалгахаас өөр аргагүй юм байна.
Фостер хоёр гараа халаасандаа лав гэгч нь шургуулаад
- Эрүүгийн хэргээр шийтгэгдэж байсан хүнийг эндээс олно гэвэл бүтэхгүй байх. Энд зөвхөн цэвэрлэгч, засварын ажилчид л цэвэрхэн байж магадгүй гэж
хэлснээ мушийн инээмсэглэснээ
- Алив явцгаая, ажлаа эхлэхээс өмнө утсаар ярих хэрэгтэй байна гэж нэмж хэллээ.
Тэр хоёр радиогоор нь хөгжим хангинах асаалттай орхисон машиндаа буцаж ирцгээв. Удаан дуудуулсны эцэст Дринквотер утсаа авч нэрээ хэлэхэд дуу нь нэг л түгшсэн өнгөтэй байлаа.
- Фостер байна.
- Мөрдөгч өө, та шинэ мэдээ сонссон уу? гэж Дринквотер чихэн дээр нь орилов.
- Ямар мэдээ?
- Бид нэг сэжигтэн баривчилсан. Арван таван минутын өмнө.
- Тэр хэн юм бэ? гэж Фостер хэлээд гэмт хэрэгтэн баригдсанд баярлах ёстой юу, эсвэл түүнийг өөрөө барьж чадаагүй дээ гомдох ёстой юу гэдгээ мэдэхгүй хэсэг тээнэгэлзэв.
- Одоогоор бүх зүйл тодорхой болоогүй байна. Түүнийг Терри Кэйбл гэдэг. Шинж төрх нь аман зурагтай тохирсон гэнэ. Тэр хүн амины хэргээр урьд нь сууж байсан, бас хэдийгээр хэргийг эргүүлэн татсан ч ГХБ хэрэглэж хүчингийн хэрэг үйлдсэн хэрэгт холбогдож байсан гэнэ.
Тэгвэл тэр мөн байх гэж Фостер бодов.
- Таны ажил хэрэг зэрэг урагштай байна? гэж Дринквотер асуулаа.
- Бид дараагийн хүн амины хэрэг гарах газрыг олсон, өөрөөр хэлвэл дараагийн цогцос олдох газар. Вэствэйгийн дэргэд байдаг өндөр орон сууцны барилга юм байна. Би уул нь тусламж авч чадах байх гэж найдсан юмсан. Дринквотер хэсэгхэн зуур дуугаа хурааснаа
- Энд одоо хүн бүр хөөрцөглөөд... гэтэл Фостер
- Орхиж үз дээ, Энди. Би ойлгож байна. Надад энэ талаар мэдэгдэж байгаарай гэж хэлэв. Дринквотер
- Тэгнэ ээ, гэж хэлээд утсаа тасаллаа.
- Юу болсон бэ? гэж Хадер сонирхож байгаагаа нуулгүй асуув.
- Тэд нэг хүн барьсан гэнэ. Хэлж байгааг нь бодож үзвэл тэр мөн юм шиг байна.
- Ээ ашгүй гээд Хадер алгаа ташсанаа Фостер баярыг нь хуваалцахгүй байгааг анзаараад
- Чи үүнд нэг л итгэлтэй биш байна, тийм үү? гэж асуув. Фостер мөрөө хавчснаа
- Ямартай ч бидэнд одоо нэг сэжигтэн байна. Ашгүй дээ гэж хэлсэн боловч " үгүй, би итгэхгүй байна" гэж дотроо бодов.
- За алив, хоёулаа явж кофе ууцгаая. Энэ орон сууцны бүх хаалганд орж үзэхийн тулд бидэнд хангалттай хүч энерги хэрэгтэй гэж Фостер хэлээд машиныхаа моторыг унтраав.



19


Цаг нисэх мэт хурдан өнгөрчээ. Хаалганы цаанаас архивын ажилчин толгойгоо цухуйлган Наижлаас хэрэгтэй юм байгаа эсэхийг асууснаа уучлалт хүсэж архив хагас цагийн дараа хаах ёстойг мэдэгдлээ. Наижл жаахан сэргэхээр толгойгоо сэгсрээд цагаа харвал тэр хүн тоглоом хийгээгүй болохыг ойлгов. Цаг гурав хагас болж байлаа.
- Архив хаасны дараа намайг энд үлдэж ажиллахыг ахлах мөрдөгч Фостер зохицуулаагүй юм уу? гэж Наижл асуулаа.
Архивын хүн харамсаж буйгаа мэдэгдэж толгой сэгсрэв.
- Асуудлыг зохицуулаагүй бол энд үлдэж болохгүй юу?
Тэр эр энд ийм дүрэм журамтай байдаг гэж хэлсэнд Наижл утсаа аван Фостер луу утасдаж архив удахгүй хагас цагийн дараа хаах гэж байгааг мэдэгдэв.
- Чи хэр удаан байх хэрэгтэй юм бэ?
- Би одоо хурлын үйл явцын сүүлчийн өдөр дээр ирчихсэн байна. Тэд хэрэгтэнд ямар шийтгэл оноохоо шийдсэн гэж би бодож байна.
- За тэгвэл түүнийгээ үргэлжлүүл. Чи наанаа удаан суух шаардлага байхгүй биз. Бидний хооронд л үлдэх ёстой нэг нууцыг чамд хэлчихье. Тэд нэг хүнийг сэжиглэн баривчилсан байна. Наижл мөн адил Фостер шиг баярлах ёстой юу, гомдох ёстой юу гэдгээ мэдэхгүй байлаа.
- Гэхдээ бид бүх мэдээллээ хайж ажлаа үргэлжлүүлнэ гэж Фостер хэлээд хэсэг дуугүй байснаа
- Сонсож бай. Чамайг наанаа үлдэж аль болох удаан байлгах талаар би ярилцъя. Харин чамд материалууд авчирч өгөх хүн байхгүй тул чи одоо өөрт байгаагаа ашигла. Хэрвээ тэндээс ямар нэг анхаарал татсан юм олбол хуулбарлаж аваад над руу илгээ. Маргааш чи бидэнд бас хэрэгтэй тул шөнөжин сууж ажиллах хэрэггүй гэлээ. Наижл үүнийг хангалттай гэж үзэв. Шөнө болтол сууж магадгүй гэж жаахан сэтгэл нь зовж байсан тэр төлөвлөж байснаа орхин зөвхөн нийтлэлийн төгсгөлийг уншихаар шийдлээ.
Шүүх хурал зөвхөн гурав хоног үргэлжилжээ. Эхний хоёр өдөр улсын яллагч шүүх хурлыг нээж, боловсруулсан ялын төлөвлөгөөгөө танилцуулсан байна. Сүүлчийн өдрийн эхний хагаст хэрэгтнийг өмгөөлөхөд зориулж ( хэрэгтний өөрийгөө өмгөөлөх эрхийг хасжээ), сүүлийн хагаст нь шүүгчид шийдвэрээ гаргахад зарцуулжээ. Шүүх хурлын эхний өдрүүдэд тоймгүй их хүмүүс цугларсныг хоёр сонинд мэдээлснээс харахад гурав дахь өдөр ч мөн тийм байсан гэдэгт Наижл эргэлзэхгүй байлаа.
Хэрэгтний өмгөөлөл хурдан болж өнгөрсөн бөгөөд өмгөөлөгч нь зөвхөн сэжигтний гэм буруугүйг нотолж сэтгэгдэл төрүүлэхээргүй хэдэн сулбагар үг хэлж, дараа нь яллагдагчтай хамт ажиллаж байсан нэг гэрч Фэйрбернийг зан сайтай, даруухан хүн гэж тодорхойлж хэлснээр дуусжээ. Энэ тухай мэдээлэл сонины хэдхэн мөрийг эзэлсэн бол харин Фэйрберний архинд дуртай, догшин хэрцгий авиртайг нотолж, түүний эсрэг гэрчийн мэдүүлэг өгсөн хүмүүсийн мэдээллийн тухай сонины хэд хэдэн нүүрийг дүүргэн нийтэлсэн байлаа. Сонинд өгүүлсэн бүхэнд итгэвэл шүүхийн шийдвэр ямар гарах нь ойлгомжтой байв.
Гурав дахь өдрийн орой тангарагтны шүүгчид түр гарснаа нэг мөчийн дараа гаргасан шийдвэрээ танилцуулахаар эргэн иржээ. Хурлын ерөнхий шүүгч тодорхой шалтгаан дурьдалгүй шүүхийн шийдвэр гаргахаа дараагийн өглөө болтол хойшлуулсан байна. Хөөрхий сэжигтэнгийн хувьд тэр нэг шөнө жинхэнэ тамлал болж өнгөрсөн гэдгийг Наижл чин сэтгэлээсээ ойлгож байлаа. Маргааш өглөө нь шүүхийн танхим дахин пиг дүүрчээ. Хоёр сурвалжлагчийн нэг, Дэлхийн мэдээ сонины нэг дэвэргэн хөөрүү сурвалжлагч хурлын өмнөх түгшүүртэй мөчийг үг хайрлалгүй дүрслэн бичсэн байв.

Хүмүүсийн харц яллагдагчийн суудал руу чиглэсэн байлаа. Шүүх хурал эхэлтэл бүтэн зуун өнгөрөх шиг санагдаж байсан ч гэнэт доод талд нэг хаалга онгойх чимээ гарав. Модон шатан дээр гарах хөлийн чимээ хувь заяаг нь хэрхэн шийдэхийг мэдэхээр ирж буй Фэйрбернийх ажээ. Хоригдлыг ил гарч ирэхэд үзэгчдийн суудалд суусан хүмүүсийн дундаас хэн нэг нь санаа алдах сонсогдлоо. Энэ удаа, шүүх хурал эхэлсэн цагаас хойш анх удаа хэн ч орилж чимээ шуугиан гаргасангүй, танхимд хэсэгтээ чив аниргүй байв. Яллагдагч урьдын адил газар ширтсээр орж ирсэн ч тэр нэг удаа толгойгоо өргөн үзэгчдийн дунд нэг дор сууж байсан хэвлэл мэдээллийнхний зүг харлаа. Хэлгүй юм шиг энэ эрийн харц зүрх сэтгэлдээ хуримтлагдсан асар их зовлон шаналгаагаа бидэнд тоочихыг хүссэн мэт харагдав. Гэсэн ч дараа нь урьдын адил цоо ширтсэн, муу ёрын гөлийсөн харцтай болсноо толгойгоо унжуулж газар ширтлээ.

Шүүх хурлын нарийн бичгийн дарга орж ирэхэд бүгд анхаарлаа сүүлчийн шийдвэрийг гаргах эрхэмсэг ноён МакДугаллын байраа эзлэх ерөнхий шүүгчийн суудал руу хандуулжээ. Танхимд ялаа ниссэн ч дуулдахаар байв. Гэнэт энэ чимээ аниргүй байдлыг үзэгчдийн суудлаас чангаар уулга алдацгаах дуу эвдлээ. Учир нь нарийн бичгийн дарга шүүгчийн суудлын өмнө хар малгай аваачиж тавьсан байжээ. Би харцаа сэжигтэн рүү хандуулж түүний аймшигт төгсгөлийг зөгнөсөн энэхүү сэтгэл түгшээсэн өөрчлөлт түүнд хэрхэн нөлөөлөхийг харав. Тэр бөгтийж, толгойгоо унжуулсан хэвээрээ сууна. Магадгүй тэр удахгүй үхэх тавилантай энэ биеийг нь хаях ёроолгүй ангалын тухай бодолд дарагдсан байсан биз.

Ерөнхий шүүгч шүүхийн танхимд орж ирэн суудлаа эзлээд тангарагтны шүүгчдийн тэргүүлэгчээс шийдвэрээ гаргасан эсэхийг лавлалаа. Тангарагтны шүүгчдийн тэргүүлэгч шийдвэр гаргаснаа батлахад шүүгч ямар шийдвэр гарсныг асуув. Тэр "Бид сэжигтнийг буруутай гэсэн зөвшилцөлд хүрлээ" гэж хариуллаа. Хурлын нарийн бичгийн дарга заншил ёсоор сэжигтнээс цаазаар авах ял сонсгохын өмнө хэлэх үг байгааг асуулаа. Эцэст нь тэр том толгойгоо өргөхөд хурлын танхимд суугаа хүмүүсийн зарим нь уулга алдав. Фэйрберн ам нээж бараг сонсогдохгүй шахам уйтгар гуниг шингэсэн хоолойгоор "Би энэ хэргийг үйлдээгүй" гэж шивнэлээ. Шийтгэгдэх тавилантай тэр амьтны хэлсэн эцсийн үг ингээд дуусав.

Заншил ёсоор цаазын ялыг шүүхийн тогтоол гарснаас
хойш гурав дахь ням гаригт гүйцэтгэхээр тогтжээ. Шүүх хурал шийдвэрээ гаргасны дараа хүмүүсийн сонирхол буурсан шинж огт байсангүй. Дараагийн өдөр нь Цаг Үе сонин гол нийтлэлдээ шүүхийн шийдвэрт сэтгэл хангалуун байгаагаа болон энэхүү хэцүү ярвигтай хэргийг шийдэхэд үүргээ сайн биелүүлсэн шүүхийнхэнд талархлаа илэрхийлжээ.
Умард Кенсингтонд гарсан бас нэг аймшигт хүн амины хэргийн тухай өөр нэг нийтлэл Наижлын анхаарлыг татлаа. "ЭР НӨХӨР НЬ ГЭР БҮЛИЙНХНЭЭ ХҮЙС ТЭМТЭРЧЭЭ" гэсэн гарчгийн доор Сэгар Кэллог гэгч этгээдийн тухай богино мэдээ нийтэлсэн байв. Тэр этгээд эхнэрийнхээ хоолойг хэрчиж, хоёр охиноо боомилон, хүүгээ хутгалж, дараа нь тэр хутгаараа өөрийнхөө амийг егүүтгэжээ. Нийтлэлд хүү амьд үлдсэн боловч маш хүнд шархтсан гэж бичсэн байв. Наижлд алуурчны овгийн нэр их сонирхолтой санагдлаа. Энэ бол маш ховор таардаг нэр бөгөөд Эссекст амьдардаг байсан мал нядлагчдын эрхэлдэг ажлаас гаралтай овгийн нэр ажээ. Тэнд Жон гэдэг гахай нядалдаг хүнийг тэр үед байсан бас нэг Жоноос ялгахын тулд Жон Киллхог гэж нэрлэдэг болсон байна. Хэдэн зууны турш уг овгийн нэр өөрчлөгдсөөр Кэллог болжээ. Тааруулсан юм шиг ийм нэртэй тэр эр гэр бүлийнхээ ихэнхийг хүйс тэмтэрсэн байдаг нь сонин юм гэж Наижл бодов.
Дэлхийн мэдээ сонин цаазын ял авсан Фэйрберний талаар хэд хэдэн нийтлэл бичжээ. Ялтан хэргээ хүлээгээгүй нь олныг гайхшруулсан бололтой. Сонин сэтгүүлүүд ял шийтгэл авсан хүмүүсийн буруугаа чин сэтгэлээсээ хүлээж, нүглээ наминчилсан тухай тусгай дугаарууддаа нийтэлдгийг Наижл мэддэг байжээ. Эдгээр дугааруудад Фэйрберн бидний мэдэхгүй учир битүүлэг нууцыг хадгалж байгаа учраас сүнсээ аварч нүглээ наминчлахгүй байна гэсэн үзэл бодлууд давамгайлсан байв. Өөр хэд хэдэн сонингуудад тэр шоронд ирж уулзсан хүмүүст өөрийгөө буруугүй гэж нотолж байсан тухай нийтэлжээ. Фэйрберний биеэ хэрхэн авч байсан талаар нэг хэсэг нь түүнийг тайван амгалан байсан гэсэн бол нөгөө хэсэг нь түүнийг их гунигтай, эрүүл бус өвчтэй харагдаж байсан гэж тэмдэглэсэн байна. Дэлхийн мэдээ сонин цаазын ял гүйцэтгэхийн өмнөх ням гаригийн дугаартаа түүний хэргээ хүлээхээс эрс татгалзсан тухай бичихээс залхсан бололтой энэ талаар ганцxан догол мөрөнд бичжээ. Энд мөн Мэс заслын Рояал Коллеж шинжилгээ судалгааны ажилд ашиглахын тулд Фэйрберний цогцсыг авах хүсэлтээ энэ асуудлыг хариуцдаг Дотоод хэргийн Яаманд гаргасан байна.
Фэйрбернийг дүүжлүүр рүү авч явах замд тэр хэсэг эргэлзэх шиг харагдсан гэнэ. Зандалчин түүнтэй гар барьжээ. Фэйрберн тэнд байсан сурвалжлагч нарын асуултанд хариулахыг хүссэн үү эсвэл өөрөө хэлэхийг хүссэн үү "Би энэ хэргийг хийгээгүй" гэж хэлсэн байна. Нийтлэлд тэмдэглэснээр Фэйрберн хурдан үхсэн бөгөөд заншил ёсоор түүний бие дүүжлүүрийн гогцоонд дахин нэг цаг өлгөөтэй байжээ. Дараа нь цогцсыг буулгаж Мэс Заслын Рояал Коллеж рүү хүргүүлэхээр авч явжээ.
Наижл олсон бүх материалаа цагдаагийн хүлээн авах өрөө рүү факсаар дамжуулчихаад гадагшаа гарахад хэдийн харуй бүрий болсон байлаа. Метроны буудал руу явах замд хурлын явцад болон цаазын ял гүйцэтгэх үед тохиолдсон явдлуудын тухай бодол түүний толгойд эргэлдсээр байв. Ялын дээд хэмжээ авсан ухаан хомс, хүүхэд шиг тэр эрийг Наижл яагаад ч юм их өрөвджээ. Тэр энэ талаар бүгдийг мэдэхийг хүсэж хүлээж тэвчихгүй болсон байв. Цагаа харвал архивын газрууд хэдийн хаачихжээ. Иймээс тэр өнөө оройны үлдсэн цагаа интернет ухаж өнгөрөөх бололтой. Эдгээр мартагдахын аргагүй хүн амины хэргүүд, тэдгээрийг шүүсэн хурлын явц, түүнээс гарсан үр дагаварууд ул мөрөө ардаа үлдээсэн юм биш биз?
Шевертс Бушт байдаг байр луугаа явах замд Наижлын энэ хэргийн учрыг олох хүсэл улам бадарч байлаа. Тэр Фостероос дахиж юу ч сонсоогүйдээ гайхсан ч түүнд хийх ажил их байгаа байлгүй гэж бодов. Тэд жинхэнэ алуурчныг барьсан байлаа ч Наижлд энэ одоо огт хамаагүй ажээ. Одоо тэр зөвхөн өөрийнхөө хэрэгт дурладаг зангаараа 1879 онд болсон үйл явдлын бүх мэдээллийг олж мэдэхийг хүсэж байлаа. Тэр гэртээ оронгуут гадуур хувцсаа тайлж завдалгүй компьютероо асаав. Өрөөнд гэрэлгүй шахам байгааг ч тэр анзааралгүй компьютерийн өмнө сууж, интернэттэй холбогдон хайлтын цонхонд Фэйрберн гэсэн нэрийг орууллаа.
Компьютерын дэлгэцэн дээр нийтдээ хоёр хуудсанд багтсан хoрин долоон хайлтын үр дүн гарч ирэв. Уул нь илүү ихийг хүсэн хүлээж байсан Наижлын урам хугарч бүхэл өдрийн турш олж уншсан, мэдэж авсан зүйлс нь мартагдан алга болчих шиг санагдав. Хайлтын үр дүнгийн ихэнх нь Мэс заслын Рояал Коллежид байрладаг Анатомын Музейн вэб хуудастай холбогдсон линкүүд байлаа. Эхний линкийг нээвэл шүүх эмнэлгийн анатомын нотлох баримтууд, цаазлагдсаны дараа судалгаанд цогцсыг нь ашигласан хэрэгтэнгүүдийн араг яснаас бүрдсэн музейн үзмэрүүдийг танилцуулсан вэб хуудас байв. Үзмэрүүдийн нэрсийн дунд "алуурчин Эке Фэйрберн " гэж бичсэнийг Наижл оллоо. Фэйрберний араг ясыг музей сонирхогчдод зориулж тавьсан байх нь ээ? Дараагийн линк үүнийг баталлаа. Наижл музейн цагийн хуваарийг харж өглөө есөн цагт онгойдгийг олж мэдээд сандлынхаа түшлэгийг налж, толгойгоо салаавчлан суулаа. Тэр маргааш Кенсингтоны Алуурчинтай нүүр тулан уулзахыг хүсжээ.

Фостер гал тогооныхоо ширээн дээр хүрмээ тайлж хаячихаад улаан дарснаас хундаганд мэлтэлзтэл хийж авлаа. Хадер тэр хоёр бүхэл оройг өндөр орон сууцны тавдугаар давхар хүртэлх айлуудаар орж өнгөрөөжээ. Энд цагдаагийнхантай холбогдож байсан хорин айл байсан бөгөөд ааш муутай оршин суугчид нь тэднийг сэжигтэй харцгаан өнгөрсөн өдрүүдэд онцын анхаарал татах зүйл ажиглаагүй, мөн шинээр хүн ирж байр хөлслөөгүй гэж хэлцгээжээ. Тэд хэдийгээр хэн нэгнийг харсан байлаа ч энэ талаар хамгийн сүүлд сонсох хүн нь өөрөө байх болно гэдгийг Фостер мэдэж байсан. Маргааш мөрдөгч Ханыг энэ ажилд оролцуулхаар болсон ч бүх байрыг шалгахад дөчин найман цаг зарцуулагдах бөгөөд алуурчин дөрөв дэх хохирогчоо авчирч хаяхаас дөнгөж өмнөхөн амжиж дуусахаар байв.
1879 онд алуурчныг таван хүн амины хэрэг үйлдсний дараа барьж авсан бол Фостер харин энэ гурван хэргийн дараа дахиж өөр хэрэг гарахаас өмнө гэмт хэрэгтнийг барихыг хүсэж байгаа билээ. Тэр халааснаасаа Барнесаас факсаар хүлээж авсан 1879 оны хэргийн тухай бичсэн сонины хуулбарууд хийсэн дугтуйг гаргаж ирснээ гэнэт энэ бүхнээс залхаж аль дивангарт болж өнгөрсөн хэргийн тухай дахин уншина гэхээс дургүй нь хүрэв. Фостер юуны өмнө өөрийн биеэр мөрдлөгт оролцож, хамгийн түрүүнд нотлох баримтууд илрүүлж олохыг хүсэж байлаа. Тэр Барнес руу утасдаж түүнийг шүүх хурлын материалын эх хувь байгаа эсэхийг мэдээд маргааш өглөө өөртэй нь шууд холбогд гэсэн дуут мессеж үлдээв. Эх материалаас одоо гарч байгаа хэрэгтэй холбоотой ямар нэг баримтыг олох хэрэгтэй гэж Фостер боджээ.
Тэр босож суниаснаа зочны өрөөнд орлоо. Түүнд энэ байр өөрийн гэр орон шиг санагдахаа болиод хэдийн удаж байгаа билээ. Зөвхөн идэж унтахын тулд ирдэг газар шиг. Эцэг нь нас барснаас хойш, бараг найман жилийн өмнөөс тэр ажлаас бусад зүйлсийг гаргуунд нь хаяжээ.
Эцэг нь амьд байсан бол энэ хэргийн талаар юу гэх байсан бол гэж Фостер өөрөөсөө асуулаа. Түүнийг дөнгөж ахлах мөрдөгч болж байхад эцэг нь тэтгэвэртээ суужээ. Фостер эцэгтэйгээ мөрдөж байгаа хэргийнхээ талаар хамтдаа ярилцаж, түүний хувийн бодол, өөр ямар алхам хийж болох талаархи саналуудыг нь үргэлж сонирхдог байжээ. Эцэг нь өөрийнхөө мөрдсөн хэцүү хэргүүдээс жишээ авч эргэлзээтэй асуудлыг хэзээ ч орхиж болохгүй гэж анхааруулдаг байв. "Ихэнх алдаанууд юмыг бодитоор биш харин өөрийн хүссэнээр хардгаас гардаг". Фостер эдгээр үгнүүдийг үргэлж мөрдлөг болгон ажилладаг ажээ.
Эцгийгээ нас барсны дараахан, эхний жил нь Фостер түүний дууг үргэлж сонсдог байжээ. Тэр бодолдоо эцэгтэйгээ ярилцаж, асуудлыг нэгтгэн дүгнэж, шийдэж чадахгүй байгаа зүйлээ асуухад эцэг нь хэлж заншснаараа товч тодорхой хариулт өгнө. Гэвч одоо ингэх нь цөөрч, эцгийнх нь дуу өөр хүмүүс, түүний хамтрагч, найз нарынхтай нь холилджээ. Өнгөрсөн бүхэн сэтгэл зүрхнээс нь улам холдсоор. Фостер яг одоо түүнийг, түүний зөвлөлгөөг үгүйлж байлаа. Тэр эцгийнхээ тухай дурсамжийг сэргээж, түүний дуу хоолойг дахин сонсож чадах болов уу?
Фостер бичгийн ширээ рүү очиж, хавтсыг нээв. Бүгд хуучин байрандаа, орхисон чигээрээ байлаа. Тэр олон удаа онгойлгож гэрэл зургуудыг харан, зөвхөн уудаг цаас аваад хаачихдаг байсан бол энэ удаа бүгдийг сайн харахыг хүсэв. Ээжтэйгээ хамт Камбер Сандад авахуулсан багын зургаа харлаа. Тэр хоёр настай байсан болохоор тэр үеийг санадаггүй ажээ. Зурган дээрх хүмүүс түүнд үл таних хүмүүс шиг санагдана. Эцэг эх нь зургаа авахуулах сонирхолгүй байсан болохоор энд түүний эгч Эвонне, тэр хоёрын хэдэн зураг л байлаа. Гэнэт нэг таагүй дурсамж санаанд нь орж ирэв. Түүний эгч одоо гэр бүлтэйгээ бөмбөрцгийн нөгөө талд амьдардаг ажээ.
Фостер эгчийгээ оршуулганаас хойш дахиж хараагүй, түүнтэй дахиж ярилцаагүй. Эгч нь ганцxан түүний хийсэн зүйлд биш, өөрт нь урьдчилан мэдэгдэж, зөвлөж ярилцаагүйд уурлажээ. Гадаа хүчтэй аадар бороо асгарч байхад эгч нь толгойгоо хаялан сүмээс хэрхэн гарч
явсныг тэр саналаа.
"Хэзээ нэг цагт би чамайг уучлах байх. Гэвч одоогийн байдлыг харахад надад нилээд хугацаа хэрэгтэй юм шиг байна".
Фостер түүнтэй холбоогоо сэргээх ёстой гэж мэдэж байгаа ч одоо болтол хойшлуулсаар байгаа ажээ. Хэдий чинээ хойшлуулна, төдий чинээ хэцүү байх болно. Тэр эгчийнхээ уурсан ярьж байсан төрхийг бодлоосоо авч хаях гэсэн мэт толгойгоо сэгсэрснээ гараа сунган элсэн дээр зогсох өөрийнхөө зургийг авлаа. Гэвч түүнд толгойноосоо сэгсрээд хаячихаж болдоггүй нэг дурсамж байдаг.
Тамир тэнхээ нь барагдан ядарч доройтсон, эмзэгхэн, цонхигор харагдах түүний эцэг. Орон дээр өөрийгөө тойруулан тавьсан дэрэн дунд сууж байгаа тэр хүн түүний хүүхэд байхаасаа мэддэг байсан булчин шөрмөс нь зангирсан том биетэй, тэсвэр хатуужилтай хүнтэй огтын адилгүй харагдана. Эцэг нь нойрондоо муу, ууж идэх дургүй болж, сэтгэл хөдлөлөө нуун, бодол санаагаа ил гарган ярихаа больжээ.
Фостер зургийг буцааж тавиад бичиг цааснуудыг онгичиж үзвэл хэдэн төлсөн тооцооны хуудас, цагдаагийн албаныхны оройн хүлээн авалтанд урьсан урилга, өдөр тутмын мэдээлэл бүхий хэдэн захидал байлаа. Эцгийнх нь гэхээр шинж тэмдэгтэй юм юу ч харагдсангүй.
Гар утас нь дуугарч түүний бодлыг сарниулав.
- Дринквотер байна.
- Сонин юу байна?
Дринквотер түр чимээгүй байснаа
- Үгүй яахав, сонин гэхээр юмгүй дээ. Та хаана байна? Фостер залуу хамтрагчийнхаа тээнэгэлзээд байгааг анзаарав.
- Гэртээ байна. Терри Кэйблийн байцаалтанд чи гол дүрээр оролцоо юу?
- Би тэнд түр зуур байсан.
- Чамд ямар сэтгэгдэл төрөв?
Энди дахиад хэсэг дуугаа хурааснаа
- Шинж тэмдгүүд тэрнийхтэй тохирч байна. Тэр урьд нь танхайн болон ялангуяа хүчингийн хэргээр шийтгэгдэж байжээ.
Энэ нь Дамми Перриг алсан хэрэгтээ тохирч байгаа гэлээ
- Тэр чинь хүчингийн хэрэг биш.
- Гэхдээ тэр эмэгтэйн хөхийг ярж ...
- Энэ бол бэлгийн харьцааны сэдэлт биш. Цааш нь үргэлжлүүл гэж Фостер хэллээ.
- Тэр ГХБ хэрэглэдэг нь батлагдсан. Бас Эллисийн цуснаас их хэмжээний ГХБ илрүүлсэн. Эндээс харвал таны зөв байжээ. Алуурчин түүнийг өнгөрсөн хугацаанд энэ бодисны нөлөөн доор хорьж байсан бөгөөд эцэст нь түүний зүрх дийлээгүй бололтой. "Алуурчин түүнийг алж чадахаас өмнө" гэж Фостер дотроо бодлоо.
- Энэ залуу ГХБ-г өөрөө хэрэглэхээс гадна өөр хүмүүст өгдөг байсан гэнэ. Ялангуяа эмэгтэйчүүдэд. Бас Кэйблийн машин Дарбиширийн цогцсыг хаядаг орой Ладброк Гровд үзэгдсэн байна.
- Тэд мөрөө зөв олсон юм шиг байна гэж Фостер хэлсэн ч дотроо эргэлзсээр байв. Хэрвээ энэ залуу гурван хохирогчийн ундаанд ГХБ хийсэн бол гэрч нараар таниулах үед түүнийг хохирогчдын сүүлд харагдсан уушны газруудын ядаж аль нэгэнд үзэгдсэн гэж мэдэгдэх байсан. Вилльямс болон түүний багийнхан энэ залууг кафед байсан хүмүүсээр таниулж, зургийг нь баарны үйлчлэгч нар үзүүлсэн болов уу? Дринквотер дахин ам нээв.
- Гэхдээ ...
- Гэхдээ? гэхдээ юу гэж. Алив хэлж үз, Энди. Чамайг ямар нэг юм зовоогоод байгааг би мэдэж байна. Дринквотер амьсгалаа гүн авах шиг Фостерт санагдав.
- Кэйблийн гадаад төрх аман зурагтай тохирч байгаа,
ГХБ хэрэглэдэг, бас түүнийг хүн амины хэрэг гарсан газрын ойролцоо харсан нэг гэрч бидэнд байгаа. Энд одоо хүмүүс хэрэг илэрсэн гэж үзээд түүнийг бүгд үзэн ядаж, хорон үгээр дайран бүдүүлэг авирлацгааж байна. Тэр залуу өөрийгөө хаацайлж хамгаалахыг оролдохгүй, өөрт нь юу тохиолдохыг ч гадарлахгүй, маш их айсан байна. Тэд түүнийг шалдаа буутал нь энэ дайралтаа үргэлжлүүлнэ гэдэгт би итгэлтэй байна, та ч үүнийг мэдэж байгаа байх.
- Тэгээд энд чинь ямар асуудал байгаа юм? Хэрвээ тэр гурван хүн алсан юм бол тэд ганцxан хумсыг нь сугалаад ч зогсохгүй дуртайгаа хийж болно.
- Гэхдээ та өөрөө хэргийн газрыг харсан биз дээ? Бид тэндээс бараг юу ч олоогүй. Та алуурчныг маш болгоомжтой, бас энэ хэргийг урьдчилан төлөвлөж хийсэн байна гэсэн. Таныхаар бол цагдаа нэрийг нь хэлэнгүүт цохиулсан аятай бөмбөгнөн бөгтөлзөж байгаа нэг муу ГХБ-д донтсон хогийн амьтан алуурчин байж чадах уу? Үгүй. Фостер түүний тайлбарт итгэж байлаа.
- Өөр эргэлзэж байгаа хэн нэгэн тэдний дунд байна уу?
- Өөр хэн ч байхгүй гэж Дринквотер их л ноцтой хэллээ.
- Тэд одоохондоо оргилуун дарс задлаагүй байна. Тэд өнөөдөр түүний гэрийг нэгжих зөвшөөрөл хүлээж авсан. Нэгжлэгээс олигтой юм илрээгүй байсан ч тэд түүнийг хэргээ хүлээнэ гэж бодоцгоож байна. Хэн нэг нь шидэт дохиураар дохиход л бид хэдийн хангалттай эд мөрийн баримттай болж, шүүх шийдвэрээ гаргахад бэлэн болно гэж ярьж байна.
Харрис руу очих тодорхой шалтгаан байхгүй гэдгээ Фостер мэдэж байв. Түүнээс гадна тэр Дринквотерыг асуудалд оруулахыг хүссэнгүй. Одоогийн нөхцөлд маргаан үүсгэх нь түүнд ашиггүй билээ.
Нөхцөл байдлаас үзвэл алуурчин дөчин найман цагийн дотор дахиад нэг хэрэг үйлдэнэ.

_________________
Sakura


Top
   
PostPosted: Jun.29.17 2:02 am 
Offline
Дархан Гишvvн
Дархан Гишvvн
User avatar

Joined: Jul.30.06 7:33 am
Posts: 200
Location: Holland
20


Наижл урьд өмнө нь хэзээ ч ийм юм хараагүй ажээ. Олон эгнээ формалдегидээр дүүргэсэн шилэн саванд хийсэн эрхтэнгүүд, тэд үүнийгээ дээж, сорьц гэж нэрлэнэ. Тэр сонирхсон, бас жийрхсэн харцаар асар их шингэн дотор хөвөх нэг хүүхдийн бяцхан хөлийг харлаа. Тэр хүүхэд цагаан цэцэг өвчнөөр нас баржээ. Энэ өвчний тухай судлахаар бяцxан биеийг нь задласан ажээ. Эцэг эх нь тэр аймшигт өвчний шалтгаан болсон вирусыг судлахаар хүүхдийг нь задалж шинжилснийг мэдсэн болов уу гэж Наижл өөрөөсөө асуулаа.
Дараа нь тэр шилэнд хийсэн сээр нуруутан амьтдын ургийг хийсэн шилэн савнуудыг олж харав. Энэ бүгд хэдий аймаар ч өөрийн гэсэн өвөрмөц гоо үзэсгэлэнтэй харагдана. Олон давхар тавиур дээр зузаан шилэн савтай дээжүүдийг эгнүүлэн тавьсан нь хар дарсан зүүдэнд харагдах эмийн сан гэлтэй байв. Британы алдартай зураач, уран барималч нар онгодоо хаанаас олж авдгийг тэр мэдэх шиг боллоо. Одоо бол түүнд нэг үхрийг нядлаад, нөөшлөх сонин биш санагдав.
Наижл угаасаа Лондон хотын өнгөрсөнд болсон нууцыг хадгалсан газруудад дуртай, тэндээс шинэ юм олж нээх бүртээ баярладаг билээ. Эргээд өнгөрсөн цаг хугацаанд очсон мэт эндэхийн уур амьсгал нэг л өөр. Энэ бол олон өвчний учир шалтгааныг олсон анагаах ухааны анхдагч нээлт, туршилтыг хийсэн биднээс ангид өөр ертөнц байлаа.
Энэ газар, энэ газарт байгаа бүхэн түүнд бишрэх сэтгэлийг төрүүлнэ. Энд хэдэн зуун жилийн настай хүний биеийн бүтэц судлал, мэс засалтай холбоотой эд өлгийн зүйлс, үзмэрүүд орчин үеийн анагаах ухааны түүхэн хөгжлийг өгүүлэх ажээ. Энэ бүгдийг ганцxан Лондон хотод л олж харна гэж Наижл бодлоо. Түүх соёлын асар их баялагтай хуучны энэ хот л олон нийтэд үзүүлэхийн тулд бэхжүүлэх уусмалтай шилэн савнуудад хийсэн эхийн умай, нярай хүүхдийн мөч, бяцxан амьтдыг хадгалж чадна. Тэр эргэн тойрноо харвал энд байгаа хүмүүсийн ихэнх нь судалгаа хийхээр ирсэн бололтой, анагаахын оюутнууд, зураг зурж буй урлагийн сургуулийн хэдэн оюутан байлаа.
Тэр эртний анагаах ухааны зүүдэнд ормоор аймшигтай багаж хэрэгслүүдийг үзмэр болгон тавьсан тасагт бодож байснаас удаан байлаа. Наижл мэдээ алдуулаагүй өвчтнийг энд байгаа багажуудаар огтолж байгаа аймшигтай дүр зургийг нүдэндээ харах шиг болов. Тэр энд хэдэн зэвэрсэн мэс заслын хутга (скальпел), хуванцар араг яс харна гэж бодож байжээ. Харин тэрний оронд Кроненбергийн кинонд гардаг шиг голд нь айдас хүрэм урлагийн бүтээлүүд шигтгэж суурилуулсан чимэглэлтэй, чимээ аниргүй хэд хэдэн танхимд тэр орж үзэв.
Энд зууны турш хадгалагдаж байгаа элэг, зүрх, бөөрний эзэд нь ямар хүмүүс байсан бол гэж Наижл өөрөөсөө асуулаа. Магадгүй арван наймдугаар зуунд амьдарч байсан дэвшилтэт үзэлтэй мэс засалч Жон Хантер хүүр хулгайлагчдын өгсөн цогцоснуудаас эд нарыг цуглуулж авсан байх. Наижл тэдгээр хүмүүс хулгайлсан хүүрээ эмнэлгийн факультетэд зарж мөнгө олдог байсан тухай мэддэг ажээ. Цогцос шинэ байх тусмаа үнэд хүрдэг байсан гэнэ.
Тэр орох хаалганы дэргэдээс авсан танилцуулгаа харвал Фэйрберний араг яс дунд давхарт байгаа гэж бичсэн байв. Тэнд хүн цөөн, орчин үеийн анагаах ухааны хөгжлийн түүхийг дэлгэрэнгүй харуулсан үзмэрүүд олон байлаа. Наижл эргэн тойрноо харсаар харц нь шилэн хоргонд байгаа араг ясан дээр тогтлоо. Хоргонд дөхөж очоод Фостероос хэдэн сантиметр өндөр байж магадгүй том хүний шарлаж гандсан араг ясыг харлаа. Нүдний ухархай нь том, гүнзгий, мөр болон цээжин хэсэг нь өргөн, гавлын яс нь аймшигтай инээж байгаа мэт харагдана. Наижл сөхрөн суугаад хоргоны доод талд араг ясны хөлний харалдаа байсан бичээсийг уншив.
Эке Фэйрберн, Алуурчин. 1832 оноос эхлэн цаазын ялаар шийтгүүлсэн алуурчдын цогцсыг Дотоод хэргийн Яам болон хохирогчдын ар гэрийнхний зөвшөөрлөөр шинжлэх ухааны судалгаа шинжилгээнд ашигладаг байжээ. Тэр үеэс хойш тэдний араг ясыг музейд тавьж олон нийтэд харуулдаг болсон байна.
Наижл баруун талын хянганы яс болон эгэм дээр туршилтын үр дүн байж таарамгүй хугаралт, цууралтууд байхыг олж харлаа. Магадгүй энд олон жилийн турш ил задгай байлган, нааш цааш хөдөлгөн зөөж байснаас элэгдэж эвдэрсэн байж болох юм. Тэр үеийн сонинд Фэйрбернийг доголж байсан гэж бичсэн байсныг Наижл гэнэт саналаа. Араг ясны хэлбэр хэвийн бус тэр үед элбэг байсан сульдаа өвчний шинж тэмдэг болох ясны бүтцийн өөрчлөлттэй бөгөөд ялангуяа гарны ясан дээр тодорхой харагдана.
Наижл Фостер луу утасдах ёстойгоо санаад цагаа харвал хэдийн арав хагас болжээ.

Арав хагас болохоос өмнө Фостер, Хадер хоёр ихэнх хүмүүс нь тавьсан асуултанд дурамжхан хариулж, дайсагнасан мэт харах нилээд хэдэн айл бүхий бүтэн хоёр давхрыг шалгажээ. Нэг эмэгтэй түүний эрэгтэй хөрш шөнийн дөрвөн цагт хөгжим хангинуулснаас хүүхэд нь сэрсэн гэж гомдол мэдүүлэв. Хөрш нь шөнө ажиллаж ирээд тайвшрахын тулд хөгжим сонссон гэж хариулаад тэр эмэгтэйг сэтгэл мэдрэлийн өвчтэй гэж хэллээ. Хоёр хөршийн хооронд хэрүүл шуугиан үүсэхээс зайлсxийж тэр хоёр зөвхөн толгой дохиж инээмсэглэх хэрэгтэй болжээ. Анхаарал татсан айлуудыг илүү нарийн сайн шалгаж, эзэнгүй айлуудыг тусад нь тэмдэглэн, шинээр ирсэн айлуудын бичиг баримтуудыг давхар шалгалаа. Тэдний энд байгаа нь алуурчныг нуугдсан газраасаа гарахаас аргагүй болгож тэр ямар нэгэн алдаа гаргана байх гэж Фостер боджээ.
Нийтийн танхимд нэвт шингэсэн энэ шивтрийн үнэрнээс хэзээ салах бол гэж Фостер өөрөөсөө асуух мөчид утсанд нь дуудлага орж ирэв.
- Ингэхэд чи хаана байсан юм бэ? гэж тэр шууд асуулаа.
Тэр Наижлыг цочсондоо ээрэхийг сонсов.
- Би чамайг өглөө надтай утсаар шууд яриарай гэж хэлсэн. Гэтэл одоо арав хагас болж байна.
- Уучлаарай гэж удам судлаач бувтнаснаа
- Би музейд байсан юм гэж нэмж хэллээ.
- Яах гэж?
- Би 1879 оны алуурчныг олсон.
- Чи арай согтуу байгаа юм биш биз?
- Миний өнөө өглөө ирсэн музейд Эке Фэйрберний араг яс шилэн хоргонд байна гэж би хэлэх гэсэн юм.
- Юу гэсэн үг вэ?
- Түүнийг цаазаар авсны дараа цогцсыг нь анагаах ухааны шинжилгээ судалгаанд ашиглахаар шийдсэн байсан. Хоргон дээрх самбарт түүнийг алуурчин гэж бичсэн байна. Өөр мэдээлэл алга.
- Наадахыг чинь тэгээд олон нийтэд харуулахаар ил тавьчихсан байгаа юм уу?
Хэрвээ алуурчин Фэйрберний аллагыг дуурайн үйлдэж байгаа бол тэнд очсон нь мэдээж. Магадгүй бүр хэд хэдэн удаа. Музей рүү утасдаж тэнд байнга ирдэг хүн байсан эсэх, үзмэрийн танхимын камерын бичлэг байдаг үгүйг асууж болох юм гэж Фостерт бодогдов.
- Сонс Наижл, Би чиний явуулсан шүүх хурлын сурвалжлагыг уншсан. Их сонирхолтой юм байна лээ. Гэхдээ би хурлын үеэр нотлох эд мөрийн баримтуудыг хэлэлцсэн тухай, гэрч нарын өгсөн мэдүүлэг, шүүгчийн эцсийн шийдвэрийг тэмдэглэсэн жинхэнэ эх баримтуудыг хармаар байна. Би хаанаас энэ мэдээллийг
олж чадах вэ?
- Үндэсний Архивт байгаа. Бид Фэйрбернийг шүүн таслах хурал Оулд Бэйлид болсон, мөн шүүх хурлын протокол хөтөлж тэмдэглэж байсныг мэднэ. Гэхдээ сонингуудад энэ талаар маш дэлгэрэнгүй...
- Би энэ бүгд яаж өрнөснийг гоёж чимээгүй тэр хэвээр нь өөрийнхөө нүдээр хармаар байна.
Тэд хэдэн цагийн дараа Үндэсний Архивт уулзахаар тохиролцов. Энэ хооронд Барнес Британы Номын сангаар орж мэдээлэл хайж үзэхээр болжээ.
- Хүссэнээ хий, харин хоцорч болохгүй шүү гэж Фостер хэллээ.

Гурван цагийн дараа Фостер Кью дэх Үндэсний Архивын газар хүрч ирэв. Энэ бол гол хэсгийг нь шилэн ханаар барьсан, барзгар чулуун ханатай, өвөрмөц сонин шийдэл бүхий орчин үеийн барилга юм. Түүнд энэ барилга одоогийн их сургуулиудыг санагдуулсан ч дотогшоо орвол ихэвчлэн оюутан гэхээсээ насанд хүрсэн олон том хүмүүс байлаа. Эдгээр хүмүүс судалгаа шинжилгээнийхээ ажилд хамаг анхаарлаа хандуулж, хэсэг бүлгээрээ хоорондоо шивнэлдэн мухардалд орсон асуудлаа шийдэхээр хэлэлцэж байгаа мэт харагдана.
Наижл хүлээн авах лангууны дэргэд түүнийг хүлээгээд зогсож байлаа. Тэд хамтдаа хүн олонтой цайны газар луу явцгаав. Наижл Фостерт Фэйрберний хэргийн талаар бичсэн Оулд Бэйли дэх шүүх хурлын протоколыг авах хүсэлт гаргаснаа болон бүтэн нэг цаг хүлээх хэрэгтэйг хэлээд энэ хооронд түүнд юу олсноо харуулахыг хүсжээ.
Тэр халааснаасаа гурван ширхэг хуулбарлаж авсан цаас гаргаж ирлээ. Дахиж л сонины хуулбар биш шүү гэж бодсон Фостер Наижлын өгсөн цааснуудыг харвал номноос буулгаж авсан хуулбар байв.
- Энэ юу юм бэ?
- Энэ бол Фэйрбернийг дүүжилсэн зандалчин Норвудын
дурсамж байгаа юм. Бараг бүх зандалчид дурсамжаа бичдэг заншилтай байсан. Тэр үеийн хүмүүс тааж мэдэхийн аргагүй юмс хийж бусдыг зугаацуулдаг байжээ. Ямартай ч түүний анхны цаазаар авсан хүн нь Фэйрберн байсан юм билээ. Тэр энэ тухай номондоо дэлгэрэнгүй бичсэн байснаас наадах чинь түүний нэг хэсэг нь байгаа юм. Энд таны сонирхож байгаа юм байж магадгүй.
Фостер цаасан дээрхийг уншиж эхэллээ.

Миний бие шоронд хүрч ирэхэд дүрэмт хувцастай шоронгийн хамгаалагч намайг хүлээн хаалганы өмнө зогсож байв. Тэр миний нэрийг тэмдэглэж аваад шоронгийн даргад мэдэгдэхээр нэг урт утаснаас татаж царгисан чимээ гаргалаа. Хэдэн хормын дараа цэргийн албанд байсан гэмээр нямбай хувцасласан, нөхөрсөг байрын шоронгийн дарга өөрийн биеэр морилон ирж надтай заншил ёсоор хэдэн үг солилцлоо. Тэр надад маргааш болох хэргээс өмнө өнөө оройн хоолоо сайн идэх хэрэгтэй гэж найрсгаар зөвлөв.
Дараа нь тэр намайг хамгаалагчдын ахлагч дээр хүргэж өглөө. Ахлагч надад зам заан шоронгийн ард байгаа миний очих газар руу хамт явсан юм. Түүнийг надтай хамт тамхи татан хэдэн хором зогсож байхад удахгүй энд болох хэргээс болж сэтгэл нь их хөдөлсөн байхыг би анзаарлаа. Тэгтэл тэр надад Фэйрберний ялыг хэлтрүүлэх байх гэж найдаж байсан нь талаар болж хоригдлын хувь заяанд маш их сэтгэл дундуур байгаагаа хэлэв. Би түүнээс яагаад тэгж бодсоныг асуулаа.
- Яагаад гэвэл ноёнтон, таны дүүжлэн хороох гэж байгаа энэ хүн буруугүй гэдэгт би итгэлтэй байна гэж тэр хариулсан.
Би дуугүй байхаар шийдсэн юм. Шүүхээс гаргасан шийдвэрийг дүгнэж цэгнэх нь миний хийх ажил биш. Надад зөвхөн өөрт ноогдсон ажлаа аль болох хурдан гүйцэтгэх чухал байсан. Дүүжлэн алах цаазын ялыг анх удаа гүйцэтгэх гэж байсан тул миний хувьд бага зэрэг
таагүй байсныг би хүлээх хэрэгтэй.
Маргааш өглөө нь би таван цагт босоод өглөөний цай уух хүсэл төрөхгүй байсан тул дүүжлүүр босгосон талбай руу эртхэн очиж бүх юм бэлэн болсон эсэхийг харахаар явлаа. Найман цаг болохоос нэг мөчийн өмнө удахгүй болох ялын гүйцэтгэлийн баримтыг бөглөөд би оролцогч нартай хамт буцаж, ялтныг авчирсан эмчийн байрлаж байгаа газар луу явцгаав. Ялтан хэдийгээр байдгаараа бөгтийсөн байсан ч маш өндөр хүн байлаа. Тэр нэг ч үг хэлсэнгүй.
Ялтан нэг ламтантай хамт нүглээ наминчлан мөргөхөөр тусгайлан бэлтгэсэн өрөө рүү явлаа. Тэднийг буцаж ирэнгүүт миний үүргээ гүйцэтгэх цаг болов. Намайг Фэйрберн рүү ойртон очиход түүний гунигтай бор нүд насан туршид минь хоногшин үлдэх тийм нэг харцаар над руу ширтлээ. Яагаад тэгснээ ч мэдэхгүй нэг л мэдэхэд би түүний том мөрөн дээр алгадаж байсан.
- Зоригтой байгаарай гэж би өөрийнхөө хэлэхийг сонслоо. Тэгэхэд би энэ үгийг өөртөө л хэлсэн байх.
Фэйрберн өөрөө шууд дүүжлүүрийн доор очиж зогсоод удаан боловч тод дуугаар өөрийгөө буруугүй гэж хэлсэн. Түүний толгойд уут углаж байхад миний гар чичирч байж билээ. Тэгээд би олсны гогцоог хүзүүнд нь углаад түүнийг тавцангийн нүх онгойдог хэсэг дээр зогссон эсэхийг шалгасан. Бүгд юм аянга буух мэт хоромхон зуур болж ялтан нүхэнд унасан.
Ялтан үхснийг баталсны дараа түүнийг дахиад нэг цаг дүүжлүүрт өлгөөтэй байлгах байсан тул би гадагшаа агаар амьсгалахаар гарсан юм. Тэнд нөгөө танил ахлагч тамхи татаад зогсож байлаа.
- Дуусчихсан уу? гэж тэр аяархан асуусан. Намайг толгой дохиход
- Бурхан биднийг өршөөх болтугай гэж тэр нүдэндээ нулимстай хэлж билээ.
Бурхан минь, биднийгээ өршөөж хайрла.

Фостер уншиж дуусаад Наижл руу харлаа. Болсон үйл явдлыг тодорхой дүрслэн бичсэн энэ баримт түүний анхаарлыг маш их татжээ. Шоронгийн ахлагчийг ингэж аашлахад хүргэсэн ямар зүйл тохиолдсон юм бол? Гэхдээ ганцxан ахлагчаас өөр энэ хэрэгт эргэлзэж байсан хүмүүсийн тухай мэдээлэл алга байлаа. Наижл цайны газрын ханан дээрх дэлгэц рүү харвал тэдний материал уншлагын зааланд хүргэгдсэн гэж мэдээлсэн байв. Тэр хоёр дээд давхар луу гарч очин лангуун дээр байсан том картонон хайрцгийг авч ширээ рүү очлоо. Тэд хайрцгийг нээж харвал мянгаас доошгүй хуудсыг үдэж хийсэн том ном байлаа. Наижл номыг хайрцагнаас болгоомжтой аван ширээн дээр тавибал номын нүүрэн дээр "ОУЛД БЭЙЛИГИЙН ПРОТОКОЛУУД" гэж бичжээ.
Наижл хуудаснуудыг хурдан эргүүлэнгээ
- Би танд нэг юмыг анхааруулах хэрэгтэй гэж Фостерт хэлээд
- Хуудаснууд маш хуурай, гэхдээ энэ жижиг зааланд байгаа хамгаалалтын ажилтнаар гараа цохиулахыг хүсээгүй л бол хуруугаа норгож хуудсыг эргүүлж болохгүй гэлээ. Тэр гэнэт зогсон
- Нөгөөх чинь энд байна гэж хэлээд номыг Фостер луу түлхэв.
Хуудасны дээд талд хэргийн дугаар, он сар өдрийг, доохон талд нь Самуэл Рубак, Леонард Чилдэ нарыг санаатай алсан хэрэгт яллагдаж буй Эке Фэйрберн гэж бичжээ. Ерөнхий шүүгч нь шүүгч МакДугалл байсан ч парламентийн гишүүн, Хааны зөвлөх, ноён Жон.Ж.Дарт шүүхийн ажиллагааг голчлон удирдсан байв. Тэрээр Дартын хурлыг нээж хэлсэн эмгэнэлт жүжгийн гэмээр үгнүүдийг уншиж байхдаа Фостер яаж ингэж дэлгэрэнгүй тодорхой дүрсэлдэг байна гэж бодлоо. Шүүхийнхэн урьд нь ч гэсэн ажлаа хичээж хийдэг байсныг унших сонирхолтой ажээ. Гэвч тэр Дартын хэргийн талаар хэрхэн ярьсныг биш, харин өөр юм хайж байгаа билээ.
Эхний гэрч нь Кларендон Армст зөөгч хийдэг Мэри Хэскет. Тэр яллагдагчийг уушны газар согтуу байхдаа Рубактай маргалдаад тэндээс хөөгдсөн гэж хэлжээ.
Дараагийн гэрч нь дүүргийн олон нийтийн эрхийг хамгаалагч, олонд нэр хүндтэй, хувиараа бизнес эрхэлдэг Стаффорд Пиерси гэгч байжээ. Гуравдугаар сарын 24-ний орой тэр оройн хоолны дараа цэвэр агаар амьсгалахаар зугаалж явжээ. Тэр Кларендон Армсын хажуугаар өнгөрч явах үедээ уушны газраас ажлын хувцас өмссөн нэг эрэгтэй гарч ирээд тамхи татахыг харсан байна. Пиерси Холланд Паркыг чиглэн цаашаа алхжээ. Минутын дараа тэр уушны гадаа байсан нөгөө эр лүү уурлаж үзэн ядсан харцаар хараад зогсож байгаа өөр нэг эрийн хажуугаар өнгөрсөн байна. Тэр эрэгтэй нь Фэйрберн байсан гэж тэр гэрчилжээ. Өмгөөлөгч гэрчид сөрөг асуулт тавьж мэдүүлгийг няцаахыг оролдсон боловч, гэрч хэдийгээр орой болж харуй бүрий болсон байсан ч Фэйрберн бүүдгэр гэрэлд сайн харагдаж байсан, бас түүнийг уушны газраас гарч ирсэн хүний араас дагаж явахыг харсан гэжээ. Өмгөөлөгч гэрчийг цагдаагийн ажилтнуудтай ямар харилцаатай байдаг, түүнчлэн хэргийг мөрдөж шалгасан мөрдөгч Хенри Физерийг хэрхэн таньдаг талаар асуулт тавихад улсын яллагч эсэргүүцэл үзүүлснийг шүүгч хүлээж авсан байна.
Хоёр дахь хүн амины хэргийг шүүн хэлэлцэх үед мөн эхнийхтэй адил яллагдагчийн буруутайг нотлоход чиглэжээ. Уушны газрын ажилчид, тэнд байнга үйлчлүүлдэг хүмүүс Фэйрбернийг үдийн хавиас эхлэн орой болтол ганцаархнаа ууж их согтсон, дараа нь хохирогчтой хэрүүл хийсэн гэсэн мэдүүлгүүд өгчээ. Энэ удаа Фэйрбернийг хохирогчийн араас явж байгааг харсан хүн байгаагүй ч тэрнээс илүү аюултай мэдүүлэг өгсөн дараагийн гэрч нь өмнө нэр дурдагдсан мөрдөгч Хенри Физер байсан байна. Тэр одоо энэ шүүхийн зааланд байгаа хутга бол яллагдагчийн гэрээс олдсон хутга мөн байна гэж баталжээ.
Өмгөөлөх үйл ажиллагаа Фостерын сонирхлыг их татлаа.
- Мөрдөгч Физер, Эдгээр хүн амины хэрэг гарсан даруйдаа улсын болон орон нутгийн сониныхны анхаарлыг маш их татаж байсан гэдэг үнэн үү? Физер үүнийг баталжээ.
- Асуудал нь гэвэл тэд энэ хэргийн талаар дэндүү хурдан мэдсэн явдал. Өөрөөр хэлбэл, энэ хэргийг мөрдөх явцад мэдээлэл алдагдсан гэж ойлгогдохоор байна. Тийм биш гэж үү?
Улсын яллагч мэдүүлэгтэй холбоогүй асуулт байна гэж эсэргүүцэхэд шүүгч өмгөөлөгчид асуултаа үргэлжлүүлэх зөвшөөрөл өгчээ.
- Миний анхаарлыг нэг зүйл татаад байна, милорд. Тав дахь хохирогч олдсон тэр өдөр сонинд цагдаагийнхан энэ хэргийг нэн даруй илрүүлэх ёстой гэж шүүмжилсний дараа гэнэт тэр хутга олдож бүх юм нааштайгаар эргэсэн нь нэг юм бодоход хүргэж байна. Улсын яллагч дахин эсэргүүл үзүүлэхэд энэ удаа шүүгч эсэргүүцлийг хүлээж авчээ. Протоколоос өмгөөллийн талынхны дүгнэлтийг хассан бөгөөд ерөнхий шүүгч хурлыг тэргүүлж үг хэлсний дараа тангарагтны шүүгчид нүүрээ буруулцгаажээ. Энд өөр тайлбар бичиж үлдээгээгүй байлаа. Улсын яллагч баримт нотолгоогоо хамгаалан үлдэж, өмгөөллийн талынхны оролдлого хүчгүйдсэн байна. Тэд Фэйрбернийг зан төрхийн хувьд сайн гэж хэлсэн ганцxан гэрчтэй байжээ. Өмгөөллийн талынхан үйлчлүүлэгчээ хилсээр буруутгагдаж байгааг батлан хэргийг дахин хянаж үзэх талаар санал тавих оролдлого хийгээгүй ажээ.
Ерөнхий шүүгч хэргийг товч дүгнэн үг хэлжээ.
- Эцсийн шийдвэр гаргахын өмнө өмгөөллийн талынхан цагдаагийн мөрдөлт болон ялангуяа олон нийтийн дунд нэр хүндтэй, орон нутгийн зөвлөлд хүндтэй үүрэг хүлээдэг ноён Стаффорд Пиерсиг үндэслэлгүйгээр сэжиглэж байгаад анхаарлаа хандуулахгүй байхыг би хүсэж байна. Улсын яллагч баримт нотолгоогоо хамгаалахад гэрчийн мэдүүлгийг үнэн зөв гэдэгт итгэлтэй байх нь маш чухал ач холбогдолтой.
Түүнчлэн, цагдаагийнхны олсон гол эд мөрийн баримт болох хутгыг ноён Фэйрберний гэрт санаатайгаар тавьсан гэж өмгөөллийн талынхан үзсэнийг үндэслэлгүй гэж би хэлмээр байна. Бидэнд ялтны суудал дээр сууж байгаа хоригдлын өмч болох хутгыг олсон, уг хэргийг гардан ажиллаж байсан мөрдөгч байна. Мөн би мөрдөгч Физерийг өөрийгөө буруутан болгож хуурамчаар эд мөрийн баримт гаргаж ирсэн гэх нотолгоог олж харахгүй байна. Би түүнтэй бараг арван жил энэ шүүхийн танхимд учирч байсан бөгөөд түүнийг хуулиа хүндэтгэн үздэг шударга хүн гэдгээс өөрөөр харж байгаагүй.
Иймэрхүү удирдлагын доор болж байгаа шүүх хурал зөвхөн хэлбэрдэх төдийхнөөр өнгөрөх нь ойлгомжтой. Шүүгчийг үгээ хэлээд дууссаны дараа өмгөөллийн талынхан богино хугацаагаар бас нэг удаа өмгөөллийн эрх авч сэжигтний ой ухааны чадамж нь арван настай хүүхдийнхтэй адил гэсэн нотолгоог үзүүлж, тэр хэрэг хийх үедээ өөрийн гэсэн бүрэн ухаантай байгаагүй тул оногдох ялыг хөнгөрүүлж өршөөл үзүүлэхийг хүсжээ. Шүүгч нотлох баримтыг хүлээж аваагүй байна.
Фостер бүгдийг уншиж дуусгав. Тэр унших үедээ бүх анхаарлаа төвлөрүүлсэн байсан тул энэ хооронд Наижлыг явж дахиад хэдэн материал авчирсныг анзаарсангүй. Фостерыг толгойгоо өндийлгөхөд Наижл түүний хамар доор бас нэг цаас тавьсан нь Эке Фэйрберний задлан шинжилгээний дүгнэлт байв. Цаасны дээд талд Фэйрберний нэр, насыг бичжээ. Задлан шинжилгээг Ньюгэйтийн шоронд хийж, нас барагчийг эцэж тураагүй, хоёр метр зургаан сантиметр өндөр, ерэн килограмм жинтэй гэж тодорхойлжээ. Нас бараад нэг цаг болсон, хүзүүний эргэн тойронд гүн шигдсэн олсны ором, ормон дээр шахагдаж хавчигдсаны шинж тэмдэгтэй. Амны эргэн тойронд хөөс, цус илэрсэн, хэл гадагшаа унжсан, уруул, чих, хумснууд нь хөхөрсөн. Фостер боомилогдож үхсэн хохирогчдоос энэ шинж тэмдгүүдийг харж байжээ. Тэр дотуур үзлэгийн дүгнэлтийг бас уншлаа. Нугаламнууд нь хугараагүй байжээ.
-1879 онд тэд хүмүүсийг дүүжлэхдээ хэр сайн байсан юм бол? гэж тэр Наижлаас асуулаа.
- Янз бүр. Өндрөөс унагах арга дөнгөж нэвтэрч байсан. Хүзүү нь заримдаа хугардаг, заримдаа үгүй. "Баббакомбе" Жон Лий гэдэг нэг залуу 1885 онд шүүхийн тогтоолоор гурван удаа дүүжлүүлээд амьд гарч байсан. Фостер маш их ядарч байсан ч нүүрээ илснээ цаасыг үргэлжлүүлэн уншлаа. Үхлийн шалтгаан нь боомилогдсон. Энэ эр буруугүй байж дүүжлүүлсэн байж магадгүй юм. Дээр нь нуруу нугас нь бүтэн байснаас үзвэл хөөрхий тэр тэнүүлч шууд үхээгүй, биеийн жин болон хүзүүн дэх олсондоо боомилогджээ. Фостер энэ аймшигт үзэгдэл хэдхэн секунд биш, харин хэдэн минут үргэлжилдгийг мэдэх ажээ. Энэ аргаар цаазлагдсан хүмүүс амьдаараа удаан тарчилж байсныг Фостер таамаглав. Фэйрбернийг буруутай гэж ойлгосон хүмүүсээс түүнийг зовж тарчилж үхнэ гэдэгт санаа зовсон хүн харин цөөхөн байсан бололтой.
Гэвч түүний дараагийн илрүүлсэн зүйл ойлгоход хэцүү байв. Эмгэг судлаачид дүгнэлтэндээ нийтдээ зургаан ясны хугаралт байсныг бичиж үлдээсэн байна: баруун талын шилбэний хянга болон нарийн яс, баруун шагай, баруун гарын шуу, эгэм, нэг хавирга, эрүү. Ийм гэмтэлтэй шүүх хурлын танхим руу шатаар өгсөж гарах боломжгүй. Эдгээр гэмтлүүд долоогоос найман долоо хоногийн өмнө түүнийг мөрдлөгийн дараагийн шатны үйл явцыг хүлээж байх үед олдсон байжээ.
Фостер гэнэт цагдаа нар түүнд хэрэг тулгахыг оролдсон юм байна гэдгийг ойлголоо. Гэмтлүүдээс харахад тэд түүнийг хэдэн цагийн турш харайх тавцан дээр үсэрч цовхчих мэт зодсон нь ойлгомжтой байв. Фэйрнберн ялтны суудалд яаж хүрч чадсан юм бол? Тэр тэсвэрлэхийн аргагүй өвдөлтөө мэдэгдэхгүйн тулд хүнээс гарамгүй хүч гаргасан байх даа. Мөн энэ эвдэрч хэмхэрсэн хөөрхий хүнийг цэх зогсохыг шаардаж...
Түүх өмнө нь босож ирлээ. Фостер нүдэндээ хийсэн хэрэггүй ч цагдаагийн ажилтнууд хэрэг хүлээлгэхээр санаанд оромгүй аймшигтайгаар зодсон хүүхэд шиг сэтгэхүйтэй дуу үл гаргах нэгэн том эр хүнийг харах шиг болов. Эцэст нь цагдаа нар түүнийг хэзээ ч дахин хүрч чадахгүй болсон доороо байгаа хатуу газрыг өөрийн эрхгүй хөлөөрөө хайн тэмтчиж, тийчигнэн савчсаар боомилогдон үхэхэд хүргэжээ. Фостер уур нь шатсандаа гараа зангидсан ч, өөрийн мэргэжил нэгтнүүдийн хийсэн үйлдлээс ичиж үхэх шахаж байлаа.
Яг тэр мөчид түүнд алуурчин чухам юу хийгээд байгаа нь тодорхой болов.
- Би үүнийг өмнө нь харсан гэж Наижл гэнэт хэллээ. Фостер түүний юм хэлэхийг сонсоод эргэж төрхөндөө ортол хэсэг хугацаа шаардагдав.
- Юу гэсэн үг вэ?
- Би яг юу болсон талаар яриагүй байна.
- Тэгвэл юу юм бэ? гэж Фостер гайхшран асуулаа.
Наижл нүдээ ч цавчлахгүй, гараа бага зэрэг савчуулах нь ямар нэг сүнсэнд эзэмдүүлсэн мэт харагдана.
- Өнгөрсөн юм бүхэн арилж алга болдоггүй, тэд бидний дэргэд дандаа байдаг. Ихэнх хүмүүс үүнийг ойлгож мэдэхийг хүсэхгүй үгүйсгэдэг ч тэд энд байсаар байдаг. Энэ хэргийг хар л даа. 1879 онд маш том алдаа гарсан гэдэг нь надад ойлгомжтой байна, танд ч гэсэн тийм байгаа гэж би бодож байна. Бүх хүмүүс энэ хэргийг мартсан, эсвэл шүүх үүнийг эрхийнхээ дагуу шийдсэн гэж үзэн мартах гэж оролдсон. Гэсэн ч энэ одоо “Даравч дардайна, булавч бултайна” гэдэг үгийг бидэнд сануулаад байна.
Сүр жавхлантай харагддаг байсан эцэг нь сүүлчийн
хэдэн долоо хоногт сэтгэлээр унасан, эмзэг нэгэн болж хувирсан нь Фостерын санаанд гэнэт орж ирлээ.
Наижл цааш нь үргэлжлүүлэв.
- Өнгөрсөн үе булшлагдаж үгүй болохгүй, түүх болон үлддэг. Далайд живж үхсэн хүн эрэг дээр хаягдаж гарах хүртэл бүтэн зуун ч өнгөрч болно. Хэзээ, хаана гэдгийг хэн ч мэдэхгүй. Үнэн гэвэл, далай өөрийнхөө залгисан хүнийг заавал буцааж өгдөг. Эцсийн эцэст 1879 онд болсон үйл явдал зуун хорин таван жилийн дараа шангаа хүртээж байх шиг байна.

Наижл цамхагт орон сууцанд ажлаа үргэлжлүүлэхээр том том алхсаар гарч яваа Фостерын араас харлаа. Наижлын хэлсэнд сэтгэл нь хөндүүрлэсэн бололтой Фостер ярианы туршид дуугаа хурааж газар ширтэн сууж байснаа ширээг алгадан босжээ. Тэр гарахаасаа өмнө Наижлд Эке Фэйрберний үр удмыг эрж олох үүрэг өгчээ. Энэ эрийг итгэхэд ч бэрх өчүүхэн эд мөрийн баримтан дээр тулгуурлан гүтгэж, буруутан болгон дүүжилжээ. Өвөг эцгийг нь хилсээр хэлмэгдүүлсний төлөөсийг хэн нэгэн эргүүүлэн өгч байгаа юм болов уу?
Наижл уншлагын танхимаас гарав. Үд дундын үед Дэйв Даквортыг түүний ойролцоо байн байн эргэлдэхийг олж харжээ. Түүнийг өндийж харах бүрт Дакворт эргээд явчихна. Тэр өөрийг нь ажиглаад байгааг мэдлээ. Наижл хүн амын тооллогын баримтуудыг хадгалдаг компьютерууд руу очиж, нэгнийх нь урд суунгуут мөрөн дээр нь хүн хүрэхийг мэдрэв.
- Чиний найз чинь юу хийдэг юм бэ? Тэр эргэж харвал Дакворт зогсож байлаа.
- Би ажилтай байна.
- Хувийн үйлчлүүлэгч үү?
- Нэг тиймэрхүү.
- Гэхдээ тэр мөрдөгч шиг харагдаж байсан. Наижл түүн рүү хараад юм хэлсэнгүй,
- Чи цагдаагийн хамгаалалтанд орсон юм биш биз?
Дакворт яг юугаа хүсээд байгаа юм бол?
- Магадгүй чиний толгойг цустах нэг юм болох гээд байгаа ч юм бил үү? Тэрний тослог уруул дээр инээмсэглэл тодорсноо
- Магадгүй түүхийн ангийн царайлаг оюутны гэр бүлийнхнээс, гэлээ. Наижл сандлаа арагш нь огцом түлхэж босов.
- Чи Гэйри Кенттэй ярилцжээ, тийм үү? Дакворт айсан мэт жүжиглэн арагшаа ухарч гараа өргөн, нүдээрээ ийш тийшээ хэсүүчлэн харснаа
- Тайвширч үз. Их сургууль дээр чиний хүүхнүүдтэй орооцолдсон талаар Кент надад хэлсэн. Чамайг ийм хүн байсан гэж бодож байгаагүй шүү гэлээ.
- Ямар хүн гэж, Дэйв? Тэр эмэгтэй чинь надаас хоёр насаар дүү, хорин естэй нас бие гүйцсэн оюутан байсан. Насанд хүрсэн эмэгтэй гэж байна. Намайг охидын араас гүйдэг нэг шар сэмжилсэн новш болгоод байхгүй шүү. Одоо зайлж үз. Найз гээд байгаа новшийн Кентдээ бас чөтгөр лүүгээ тонил гэж хэлээрэй. Тэр хэзээ ч гаргаж байгаагүй чанга дуунаасаа өөрөө ч цоччихов. Ойр хавьд байсан хүмүүс дэлгэц рүүгээ харахаа болиод тэднийг ширтэж байлаа. Хамгаалалтын нэг ажилтан хүрч ирээд
- Чанга ярихгүй байхыг танаас хүсч болохсон болов уу, ноёнтон? Бас хэлэх үгэндээ анхаарна уу? гэж Наижлд хандан хэллээ. Наижл Дакворт руу цоо ширтсэн хэвээрээ хамгаалалтын ажилтан руу толгой дохив. Тэгээд атгасан гараа суллан эргээд суухад Дакворт бас сандал татан авч дэргэд нь суулаа.
- Дэйв, би архиваас хэзээ ч хөөгдөж байгаагүй. Харин одоо нүүрэн дундуур чинь татаж авчихаад хөөгдөхөд болохгүй юм надад алга гэж тэр шивнэлээ. Тэр урьд нь хэнийг ч цохиж байгаагүй ч энэ удаа тэр тэгэхээс ч буцахгүй байв.
- Намайг уучлаарай гэж Дакворт хэлэв.
- Би арай хэтрүүлчихлээ. Ямар ч юмны хэмжээг тааруулж чаддаггүйг минь чи сайн мэднэ шүү дээ. Хэвлэлийнхнээс хоёулаа хэдэн юм зулгааж чадна гэж бодсоноос л боллоо. Цагдаагийнхан нэг хүнийг урьдчилан хорьсон гэж Кент хэлсэн. Би түүнд тусалж Терри Кэйблийн талаархи мэдээллийг олж өгөхөөр түүний гэр бүлийнхнийг хайж байгаа юм. Тэр Кэйблийн туулсан хэцүү амьдралын талаар мэдээд яагаад алуурчин болсон шалтгааныг нь олох гээд завгүй хөөцөлдөж байгаа. Кэйблийг буруутай, мөн энэ хэрэгт холбогдуулан хорих гэж байгаа талаар тэр баттай мэдээ олсон.
- Би энэ талаар сонссон гэж Наижл худлаа хэллээ.
- Асуудал юунд байна вэ гэвэл Кент энэ хэргийн түүхэн учир шалтгаан нь юу вэ гэдгийг бас мэдмээр байна гэсэн. Чамайг яагаад энэ хэрэгт татан оруулсан юм бэ? Энэ хэрэгт гэр бүлийн түүх намтар ямар холбоотой юм бэ? Үүнийг тусад нь сурвалжлага болгож... Ер нь бол хөлс нь тийм ч муугүй байх болно гэж хэлэх гэсэн юм.
Наижл толгойгоо алгуурхан сэгсэрлээ.
- Ядаж чи Кенттэй нэг завинд суухгүй бол тэр үүний төлөө төрсөн охиноо ч худалдахаас буцахгүй мэдээлэл тараагч нарыг хоргоож явах биз. Наижл ажлаа үргэлжлүүлэхийг хүсэж байлаа. Хэрвээ тэр одоо Даквортод уурлах юм бол тэд түүнийг гаргаж хаях болно. Тэгвэл тэр ГБТ рүү явах хэрэг гарч түүнийг Лондон хотын дундуур метрогоор очих гэсээр байтал түүнд ажлаа хийх цаг бараг үлдэхгүй.
- Би үүнийг сонирхохгүй байна гэж чамд тодорхой хэлсэн, Дэйв. Намайг тайван орхиж үзээч. Чамд ч гэсэн ямар нэг нэр алдартай хүмүүсийн өвөг эцгийн талаар ухаж төнхөх хэрэг байгаа байлгүй. Дакворт Наижлтай тохирч чадаагүйдээ харамссан мэт толгой сэгсэрснээ санал болгох мэт
- Бас нэг өөр юм байна. Кэйблийн энэ хэргээс гадна
надад бас нэг нилээн унацтай үйлчлүүлэгч байгаа. Би хэдэн сарын турш хэдэн хүний яг одоо амьд байгаа хойчийн үр удмыг эрж олохоор ажиллаж байгаа. Одоохондоо Лондон хотын цагдаагийн газрын баримтуудыг үзэж байгаа ч хараахан үр дүн алга гэлээ.
- Чиний л мэдэх хэрэг гэж Наижл хэлэв.
- Наижл, чи үүнийг сайн мэдэж байгаа байх гэж Дакворт босох зуураа хэлээд
- Энэ ажлыг барьж аваад ашгийг нь гаргаж чадахгүй юм бол цагаа дэмий юманд үрэх хэрэггүй. Хангалттай юм олж авч чадвал хувиараа судалгаа хийх нь зүгээр ч, харин хэвлэл мэдээлэл, олон нийтийн сүлжээнээс чи маш их мөнгө олох болно. Одоо надад зурагтынханд хийж өгөх гурван ажил байгаа тул өөртөө туслуулахаар хүмүүс ажилд авна. Хэрвээ сонирхож байвал би чамд ажил олж өгч чадна шүү гэлээ. Наижл түүнд татгалзаж байгаагаа хэлэв.
- Хүссэнээрээ бол доо гэж Дакворт хэлээд холдон явлаа.
Дакворт хэдийгээр ядаргаатай байдаг ч түүний зөв гэдгийг тэр мэдэж байв. Зөвхөн хувийн үйлчлүүлэгчидтэй байх нь төлбөр тооцоогоо төлөхөд ч хангалтгүй, хэдэн долоо хоногийн турш эрэл хайгуул хийх шаардлагатай төлбөр сайн авч чадах ажил тэр бүр олдоод байдаггүй билээ. Хэвлэл мэдээлийнхэнд шинээр нэрд гарч байгаа болон олны танил хүмүүсийн түүх намтрыг эрж олох, одоо сонирхлын төвд байгаа хүмүүсийн гэр бүл, үр хойчийгг судлах, эсвэл зурагтынханд эрж хайж байгаа шинэ мэдээллийг олоход туслах зэрэг ажил хийхэд ахиухан мөнгө салгаж чадна. Цагдаагийнханд ажиллах нь сонирхолтой ч энэ бол түр зуурын ажил. Одоогоор үйлчлүүлэгч олдох магадлал бага тул тэр Дакворттой хамтарч ажиллахаас өөр аргагүй болж магадгүй юм. Гэхдээ энэ бол сүүлд шийдэж болох асуудал. Харин одоо ажилдаа анхаарлаа төвлөрүүлэх нь чухал байлаа.
Наижл 1871 оны хайлтын цонхонд Эке Фэйрберн,
Лондон гэж оруулвал эрсэн хүнээ оллоо. Арван зургаан настай Эке эцэг Эрнест, эх Мэри Жэйний хамт Умарт Кенсингтон дахь Тредгоулд Стрийтэд амьдарч байжээ. Хаяган дээр ах эгч гэхээр өөр хүн байсангүй. Наижл буцаж 1861 оны бүртгэлд үзвэл зургаан настай Экед есөн настай эгч Ханна болон Огастус гэдэг нэртэй дөрвөн настай эрэгтэй дүү байсан байна. Огастустай юу тохиолдсон юм бол? Тэр нас барсан учраас Фэйрбернийхэн хоёр хүүхэдтэй болсон байж болно. Ханнагийн хувьд тэр 1871 онд хэдийн арван ес хүрсэн тул гэрлэсэн байж болох талтай. Наижл Огастус, Ханна хоёрыг гэрлэлтийн болон, нас барагчдын бүртгэлд шалгаж үзэхээр тэмдэглэж авлаа. Фэйрбернийхэн Экегийн хэргээс болж олонд нэр хүндээ алдаж, ичсэндээ Ноттинг Дэйлээс явцгаасан бололтой. Тэд хаашаа явсан юм бол? Наижл Лондон хотын болон улсын хүн амын бүртгэлд хайж үзсэн боловч Эрнест, Мэри хоёрын ул мөрийг олсонгүй. Эцэст нь тэр интернэтэд байдаг нас барагчдын бүртгэл дундаас жаран дөрвөн настай Эрнест 1881 онд нас барсан гэж тэмдэглэснийг оллоо. Энд бас түүний хүү болох Огастусыг нас барсан гэж бүртгэжээ. Наижлд одоо архивын газар хийх өөр ажил байсангүй. Фэйрбернийхнээс ганцxан Ханна амьд үлдэж хоцорчээ. Тэр үр удмаа үлдээж, ургийн модоо цааш нь цэцэглүүлсэн болов уу?

Цаг орой болсон хойно тэр гэртээ ирлээ. Фостер гадуур хувцсаа өлгөөд гал тогооны ширээн дээрх компьютероо шууд асаалаа. Тэр энэ ширээг зөвхөн ажлаа хийхэд ашигладаг бөгөөд өглөө оройд хоол ундаа ихэвчлэн босоогоороо идэж ууж заншжээ. Фостер дарс хундгалж аваад компьютерийн өмнө суулаа. Толгой нь хатгуулан, хоёр шанаа нь лугшиж, нүдээ нээх бүрт ухархай нь хөндүүрлэж өвдөнө.
Алуурчин одоо болтол чөлөөтэй явж байгаа бол тэр маргааш орой дараагийнхаа аллагыг үйлдэх болно гэж Фостер өөртөө хэллээ. Тэгвэл Терри Кэйбл энэ хэрэгт холбогдолгүй гэдэг нь гарцаагүй болно. Дахиж цогцос олдохгүй бол Харрисын зөв гэдгийг хүлээн зөвшөөрөх болно гэсэн үг. Хэрвээ Харрисын буруу байвал дөрөв дэх хүн амины гарах тул энэ хэргийг гарахаас сэргийлэхийн тулд Фостер бүх хүчээ дайчлан ажиллахыг хүсэж байлаа.
Оройн есөн цаг болж байхад Хадер, Хан хоёр цамхагт орон сууцыг шалгаж дуусаад эзэнгүй болон шинээр ирсэн оршин суугчтай байрнуудыг тэмдэглэж, анхаарал татсан айлуудын жагсаалттай харьцуулж үзжээ. Хоосон байрнуудыг нэгжих боломж тэдэнд байсангүй, оршин суугчид тэндээс ямар нэгэн чимээ анир сонсоогүй гэж мэдүүлсэн байна. Одоо хүлээхээс өөр аргагүй бололтой. Фостер өглөөний зургаан цагт Хадертай уулзан дараагийн арга хэмжээг авахаар тохиролцжээ.
Фостерт тусламж хэрэгтэй байлаа. Чаддагсан бол тэр барилгын эргэн тойрныг хяналтандаа авч, зэвсэглэсэн багийнхнаар хамгаалуулахыг хүсэж байв. Дринквотер түүнд сэжигтний буруутайг нотлоогүй байгаа, маргааш түүнийг дахин дөчин найман цаг хорьж саатуулах зөвшөөрөл авна гэж хэлжээ. Хохирогчдын алга болдог орой болон цогцоснуудыг хаях үед түүний энэ бүх хэрэгт холбоогүй гэх баталгаа байсангүй. Тэд бүгд Кэйблийг гэмт хэрэгтэн гэдэгт итгэлтэй байгаа ч хөдлөшгүй баримт байхгүй тохиолдолд үүнийг нотлох аргагүй юм.
Фостер Харрис руу утасдаж цамхагт орон сууцны барилгыг хамгаалах тусламж хүссэнд татгалзсан хариу авчээ. Тэд бүгд Кэйблийн буруутайг нотлохын тулд эд мөрийн баримт хайхад дайчлагдсан гэнэ.
- Тэр бидний хайж байсан хүн мөн гэж Харрис давтан хэлжээ.
Фостер бууж өгөхөөс өөр аргагүй болов. Тэр Кэйблийг өөрийн нүдээр харахыг хүсэж байсан тул байцаалтанд оролцъё гэж түүнд хэлж үзэв. Харрис түүний хүсэлтийг бас л хүлээж авсангүй, харин хэд хоног амар гээд
- Чи их ядарсан харагдаж байсан гэж нэмж хэлжээ.
Өөрийнх нь эргэлзээ, хардлага хамтрагчдыг нь үймүүлнэ гэж бодсондоо Харрис түүнийг ажлын байран дээр ирүүлэхийг хүсэхгүй байгааг Фостер ойлгов.
Тэр цагаа хараад одоо унтвал толгойн өвчин намдах байх гэж бодлоо. Гэсэн ч архивын газарт байхад Наижлын "Даравч дардайна, булавч бултайна" гэж хэлсэн нь санаанаас нь гарахгүй байжээ. Тэр хэдэн үг хэдий аймшигтай ч үнэнийг хэлээд байх шиг. Фостер урьдын хийсэн бүхнээ мартахыг хичээж, машин тэрэг, гял цал болсон зүйлээр өөрийгөө тойруулан, согтууруулах ундаагаар толгойгоо мансууруулж, өөрийгөө бусдаас тусгаарлажээ. Гэтэл энэ хэрэг эцгийнх нь тухай дурсамжийг сэргээж, сүүлчийн мөчүүд дэх түүний дүр төрх санаанд байн байн орох болжээ.
Фостер анхаарлаа ажилдаа төвлөрүүлэхийг хичээлээ. Хадер тэр хоёр зөв юм хийж байгаа болов уу? Харрисын зөв болвол Кэйблийн баривчлагдсан нь 1879 онд болсон хэрэгт цэг тавьсан гэсэн үг. Цаг хугацаа үүнийг харуулах болно.
Өнгөрсөн цаг үе хүн амины хэргээр дахин хариу барих эсэхийг тэд хорин дөрвөн цагийн дараа мэднэ.

_________________
Sakura


Top
   
PostPosted: Jun.29.17 2:05 am 
Offline
Дархан Гишvvн
Дархан Гишvvн
User avatar

Joined: Jul.30.06 7:33 am
Posts: 200
Location: Holland
Тэр өөрийн бүтээсэн тамд улам хурдтай живж байлаа. Энэ бохир заваан Дэйлийн ядуу зүдүү байдал, хир буртгийг хараад Бурхнаас оноосон ажилд өөрийгөө зориулах хүсэл нь улам оргилна. Жэмима болон хүүхдүүд нь түүнээс зайгаа авч холхон байдаг болжээ. Тэр тэднийг хэдэн өдөр хараагүй бөгөөд нэг удаа очтол Исо хүү нь түүнээс гэрэвшин уйлж, ээжийнхээ хормойн ард нуугдчихжээ. Эхнэр нь түүний хэн болсныг гадарласан шинжгүй ууртай ширүүн харцаар цоо ширтэж байлаа. Тэр энэ бүхнийг Ертөнцийн Эзний төлөө хийж байгаа учраас түүнд татгалзах, Эзний даалгаврыг биелүүлэхгүй байх эрх байхгүй.
Тэр Соул (11- зууны үеийн Израйлын анхны хаан) шиг үзэл бодлоосоо ухарч няцан, Эзнээсээ урвахгүй гэж бат шийдсэн билээ. "Та нарт шунал хүслээсээ татгалзахад амаргүй байх болно". Эдгээр архинд донтсон үйлийн үртэй амьтдын нүгэл хилэнцийг бусдад харуулах хэрэгтэй. Тэр Дэйлийн харанхуй гудамжнууд, цаашилбал Лондонгийн гудамжнуудаар хэрэн явахдаа үйлдсэн гэмт хэргүүдээ шударга үйл байсан гэдгийг мэдэрчээ. Архидан согтуурах тэднийг ядуу дорд гаралтай эмэгтэйчүүд биендээ хүрэхийг зөвшөөрцгөөн нэр төрөө хамтдаа бузарлацгаана. Тэр ажлаа төгс хийвэл эдгээр гудамжнууд цэвэрлэгдэж журамтай болох болно.
Тэрний дараа тэр шийтгэлээ хүлээнэ.
Тэр тохирох хүнээ хайсаар Дэйлээс гарч явах замдаа халаасан дахь хутгаа байн байн тэмтчинэ. Гэнэт хамар цоргисон өмхий үнэртэй агаар хүчтэй сорсноос болж түүний огиудас хүрэв. Энэ хүн тогтож тэсэхийн аргагүй аймшгийн өмхий үнэр ойролцоо амьдардаг хүмүүс нь Тэнгис гэж нэрлэдэг хаягдаж орхигдсон чулуун зуухнууд, шавар oлборлодог газрын гахайн ялгадас, хогоор дүүрсэн нүхнээс тогтсон хортой цөөрөмнөөс гарч байлаа. Тэр халааснаас нусны алчуураа гарган амаа дарсанд дотор муухайрах нь намдав. Ажлаа хийж дуустал эсвэл Тэнгисийн энэ өмхий үнэрийг салхи өөр тийш нь туутал тэр амаараа амьсгалах хэрэгтэй болжээ.
Дараа нь тэр шинэ Валмер Өргөн чөлөөг өнгөрч Вилльям Стрийтэд орж ирлээ. Лондонгийн өөр хаана ч үүн шиг ядуу тарчиг, уруудаж доройтсон газар байхгүй. Тэр энэ жигшүүрт гудамжинд нүгэл хилэнцээ үйлдэж байдаг эдгээр галзуу хүмүүсийн дунд амьдарвал ямар байх бол гэж бодсноо өөрийн эрхгүй дагжин чичирлээ. Тийм ээ, энэ хүмүүс ядуу, мөнгө нь амьдрахад хүрэлцдэггүй ч тэд нар бас хэмнэхийг мэддэггүй. Бөөс хуурс дүүрэн язганасан өрөөндөө тамхи татан суугаа энэ ёс суртахуунгүй, нэр төрөө худалдсан хагас нүцгэн охидууд өөрсдийн жигшүүрт үйлээ хийхээр гудамжинд нэмэгдэн ирсээр байгаа эрүүгийн элементүүд, сэжиг бүхий хүмүүс рүү хомхойрон харцгаана.
Тэд энэ хийсэн нүглийнхээ хариуг төлөх ёстой гэж бодсон тэрбээр хутганыхаа бариулыг дахин чанга атгалаа. Тэр огиулахаа тэвчин намаг шалбааг туучсаар Синт Жэймсийн талбай руу баруун тийш эргэлээ. Энд харин чөлөөтэй амьсгалж болохоор цэвэр агаартай, жирийн сайн хүмүүс амьдардаг бололтой, тэдний байшингууд дунд нэг гайхамшигтай сүм харагдана. Шөнийн тэнгэрт тодрон харагдах нүд булаам сүмийг хараад түүний дотор нь онгойв. Сүмийн хажуугаар өнгөрч явахад түүний алхаа өмнөхөөсөө илүү итгэлтэй, шийдэмгий болжээ.
Тэр Синт Анна Виллагийн уулзвар хүрээд, зүүн гар тийш Дэйлитэй залгаа Рояал Крессент рүү эргэн, төд удалгүй баруун талд харагдах Куйнс Өргөн чөлөөнд орж ирлээ. Энд хүн олонтой, айх аюулгүй харагдана. Тэр энэ амгалан тайван байдлыг удахгүй эвдэж...
Тэр Куйнс Өргөн чөлөөн дэх шүтээний газрын дэргэд харанхуй буланд очиж нуугдан Куйнс Армс уушны газар луу ширтэн зогслоо. Сэвшээ салхинд туугдан ирэх энэ дур гутам үнэр түүний саяхан дайрч өнгөрсөн цөөрмийн тэвчихийн аргагүй өмхий үнэрээс дутахааргүй тул тэр дахиад амаараа амьсгалах хэрэгтэй болов. Толгойгоо огцом эргүүлэн хүзүүгээ нугхийлгэн дуугаргахад хүнд оргиод байсан мөр нь хөнгөрөх шиг боллоо. Тэр одоо бэлэн болжээ.
Уушны газрын хаалга онгойн хоёр хүн бүдчсээр гарч ирлээ. Тэд зодолдох гэсэн бололтой хоорондоо зай аван зогсоцгооход дотроос бас нэг хүн гарч ирэн тэдний дундуур оров. Хажуу тийшээ түлхүүлсэн том эрэгтэй нь эргэж харан замаа хөөлөө. Харанхуйд нуугдсан эр хажуугаар нь өнгөрч яваа хүч тэнцвэргүй тэр аварга хүнтэй тулгарахыг хүссэнгүй. Хэдэн хормын дараа зодолдох гэж байсан нөгөө нэг эр нь гуйвж дайван үл ойлгогдох хэлээр амандаа бувтнасаар уушны газраас холдов. Энэ надад тохирох хүн мөн байна гэж тэр бодлоо.
Согтуу эр зам дээр нусаа хүчтэй нийж хаячихаад малгайгаа өмсөхдөө бараг унах шахсан ч тэнцвэрээ олон цэх зогсов. Тэгээд манантаж дүйнгэтсэн тархиа сэргээх гэсэн мэт толгойгоо сэгсэрснээ "муусайн новшнууд" гэж хэллээ.
Харанхуйд зогсох эр хохирогчоо аль зүгт явахыг хүлээн зогстол бурхны авралаар нөгөө эр түүнийг чиглэн явж гудамж хөндлөн огтолж гарлаа. Тэр хутгаа гартаа атгаад харанхуйгаас гарч нөгөө эрийн араас мөшгөж эхлэв. Гэнэт өмнө нь явж байсан эр зөнгөөрөө эргэн түүнийг харж зогслоо.
- Хөөе, ингэхэд чи яагаад намайг дагаад байна? гэж нөгөө эр бувтнаад түүнийг гайхаж тээнэгэлзсэн харцаар харав. Тэр согтуу эр лүү шууд дөхөн ирж, хутгаа гарган ишинд нь тултал дүрээд эргүүллээ. Хохирогчийн хоолой нь хэржигнэж нүд нь цагаанаараа эргэлдэхэд хутгаа сугалан авав. Нөгөө эрийг сөхрөн ойчиход нь тэр барьж аван шууд үүрч арваад метрийн цаана харагдах хэдэн байшинтай жижиг талбай руу алхлаа. Тэр хохирогчоо нуухыг ч оролдсонгүй утсан хүүхэлдэй мэт газар луу шидчихээд сая эргэн тойрноо харвал хүн амьтан үзэгдсэнгүй. Тэр адислагдсан байжээ. Шөнийн ажлаа дуусгасан тэр эр хутгаа халаасандаа хийгээд хэрэг үйлдсэн газраас хурдан холдож явлаа.



21


Шөнөжин хар дарж тавгүй хоносон Наижл гэгээ орохын алдад ГБТөвд хүрч ирэв. Наижлын хүсэлтээр Фостер төвийг эрт онгойлгохоор ярилцсан байжээ. Фил түүнийг дотогшоо оруулахаар лангууны дэргэд сурсан зангаараа нэг дууны ая исгэрсээр зогсож байлаа. Цүнх, гадуур хувцсаа өлгүүрт өгсний дараа Наижл гэнэт энэ дуу Питер Сарстедийн "Хайрт минь чи хаашаа явчихав” мөн болохыг санав.
- Фил, чи арай энэ дууг надад зориулж исгэрээд байгаа юм биш биз? гэж тэр асуулаа. Фил түүнийг гайхан харснаа
- Ердөө ч тийм юм байхгүй гэж бага зэрэг эмзэглэсэн бололтой хэллээ.
Наижлыг цаашаа явтал Фил дахин нэг дуу исгэрч эхлэв. Энэ дуунд харин түүний сэтгэлийг эмзэглүүлэхээр юм байсангүй. Тэр баруун талын эгнээнээс Ханна Фэйрберний гэрлэлтийн бүртгэлийг оллоо. Тэр Маврис Харди гэдэг мужаантай гэрлэжээ. Бурхны авралаар түүний нөхрийг Жон Смит гэдэггүй юм байна гэж Наижл бодлоо. 1881 онд тэд Бэрмондсеид гурван хүүхэдтэйгээ амьдарч байсны нэг нь есөн настай охин, нөгөө хоёр нь гурав, долоон настай бяцxан хөвгүүд байжээ.
Дараа нь тэдэнд Наижлын мэдэх хүнд асуудлууд тулгарсан бололтой тэд хүн амын тооллогын жагсаалтанд олдсонгүй. Нас барагчдын бүртгэлд тэмдэглэснээр Маврис, Ханна хоёр 1889 онд нэг өдрийн зайтай ар араасаа нас барцгаажээ. Наижл Хүн амын бүртгэлийн газар луу утасдаж тэд хоёулаа томуу өвчнөөр нас барсныг мэдэж авлаа.
Тэд ядуурч хоосрон викториагийн үед байсан Бэрмондсеигийн ядуучуудын байранд очицгоожээ. Хоёр хоногийн дараа бага хүү Дэвид нь мөн адил томуугаар нас барсан байна. Ингээд арван долоотой Клара, түүнээс хоёр насаар дүү Майкл хоёр амьд үлджээ. Энд тэр хоёрыг нас барсан гэсэн мэдээлэл байгаагүй ч Наижл тэднийг хүн амын тооллогын жагсаалтнаас олсонгүй. Клараг зуун солигдохоос өмнө гэрлэсэн гэсэн бүртгэл байхгүй байлаа.
Наижл ГБТ-өөс гарч Эксмаут Маркетыг Майделтон Стрийтээр хөндлөн гарч зүүн гар тийш Росоман Стрийт рүү эргэн Нордамптон Өргөн чөлөөний буланд байдаг Лондон хотын Метрополитаны архивд ирлээ. Энд одоо цагаас эхлэн 1607 оныг хүртэлх оршин суугчдын болон нийслэл хотын тухай нийтдээ далан хоёр километр урт архивын материал хадгалагддаг ажээ. Хамгийн гол нь бүх ядуучуудыг хүлээн авдаг байрнуудын мэдээллүүд энд байдаг учир Наижлын хайж байгаа Синт Олэйв- ядуучуудын байрных ч бас байх ёстой.
Тэр архиваас энэ байранд хүлээн авсан болон хасагдсан хүмүүсийн бүртгэлийг асуулаа. 1886 онд Хардигийн гэр бүлийн таван гишүүн уг байранд өөрсдийн хүсэлтээр ирцгээсэн байжээ. Хоёр хүү тураалд орсон байсан бөгөөд Майкл ой ухааны хомсдолтой гэж тэмдэглэгдсэн байна. Наижл тэнд юу болсныг сайн мэдэж байлаа. Энэ үгээгүй ядуучууд амьд гарахын тулд зохион байгуулалттай боолчлолын доор хүнд хүчир ажил хийцгээдэг байсан.
Маврис Ханна хоёр тус тусдаа унтлагын танхимд, хүүхдүүд нь мөн тэднээс тусдаа өөр газар унтацгааж, өөр хоорондоо бараг харьцаж чаддаггүй байсан нь ойлгомжтой. Тэд өглөө эрт зургаан цагт босож, дүрэмт хувцас өмсөн боолын хөдөлмөрөө хийцгээдэг. Оройн найман цагт орондоо орцгооно. Шоронгоос ялгагдах ганц юм нь энэ газар түгжээтэй торон хашаа байдаггүй байжээ. Хүмүүс энэ газрыг орхихоор шийдвэл гурван цагийн өмнө урьдчилж мэдэгдээд явцгааж болдог. Гэхдээ тэд эндээс яах гэж явцгаана гэж? Гудамжинд өлсөж, эсвэл хөлдөж үхэх гэж үү? Иймээс тэд энэ шоронгийн дэглэмтэй энэ газар үлдэцгээдэг байжээ.
Маврист чухам юу тохиолдсон болоод тэр гэр бүлээ тэжээж, санаа тавьж чадахааргүй доройтож, хамаг итгэл найдвараа алдсан юм бол гэж Наижл өөрөөсөө асуулаа. Тэр магадгүй хүнд гэмтсэн юм болов уу? Хөвгүүд гэр бүлээ аваад явчих насанд хүрээгүй, Клара мэтийн охидод хийх ажил олддоггүй байсан үе. Клара бие даан амьдрахаар 1888 онд уг байрыг орхин явжээ. Тэр магадгүй гэр бүлийнхнийхээ хувь заяаг аварч чадна гэж бодсон биз. Гэвч жилийн дараа эцэг эх, бага дүү Дэвид нар нь нас барж, хамгийн хямд үнэтэй авсанд ямар ч нэг усгүй оршуулагджээ. Дэвидийг нас барсны дараа 1889 оны есдүгээр сарын 7-нд Клара ирж Майкл дүүгээ авч явжээ.
Тэд хаашаа явсан юм бол? Наижл Лондонгийн бүх асрах газрын архивыг хоёр цагийн турш онгичиж үзсэн ч Майклын ул мөр олдсонгүй. Тэр Кларатай хамт байсан болж таарч байв. Тэгсэн ч тэр хоёр хаашаа ч юм алга болчихжээ.
Наижл гадаа гарвал цаг хурдан өнгөрч хэдийн үд дунд болсон байжээ. Гэнэт хаанаас гэдгийг мэдэхгүй ч толгойд нь нэг бодол харван орж ирэв. Тэр ГБТ рүү буцаж очин 1891 оны хүн амын тооллогын жагсаалтанд Клара Фэйрберн гэж бичээд түүний төрсөн өдрийг орууллаа.
Тэр тэнд байж байв. Нас нь таарч байлаа. Клара ээжийнхээ овгийг өвлөж авчээ. Яагаад? Шалтгааныг зөвхөн таамаглаж болох юм. Ядуучуудын байранд байсан гэсэн ичгүүртэй хар толбоо нуух гэсэн юм болов уу? Наижл гэр бүлийн өөр гишүүдийг олохоор холбоосон дээр дарвал Майкл Фэйрберн гарч ирлээ. Tэд Зүүн Лондон дахь Баавын байранд байжээ. Майклаас бусад нь арван гурваас арван найман насны охидууд байв. Клара хамгийн ахмад нь байжээ. Тэр газар нь нийтийн байр байсан байх гэж Наижл таамаглав. Анкетанд Клараг чүдэнз хийдэг гэж тэмдэглэжээ. Энэ анкет, амьдардаг хаягаас харвал тэд хаана байсан нь тодорхой боллоо. Клара Брайнт & Мэйгийн чүдэнзний үйлдвэрт ажиллаж байжээ. Тэр хэдийгээр хүнд хортой нөхцөлтэй ч ажил олсон байна. Тэр арван дөрвөн цагийн турш үг дуугүй чүдэнзний түүхий эд, шар фосфорт хордож хорт хавдраар үхэх магадлал өндөр нөхцөлд чүдэнзний мод унагавал шийтгүүлэн байж ажиллаж байжээ.
1901 оны хүн амын тооллогын жагсаалтанд хорин есөн настай Клара Холланд Паркад шинэ хаяган дээр гэрийн үйлчлэгч болжээ. Майкл мөн тэр хаяг дээр байсан бөгөөд Холланд Парк Мевсийн морины жүчээнд морь тахлагчаар ажилласан байна. Клара өөртөө ажил олонгуут Майклд бас тэнд ажил олж өгсөн бололтой. Жилийн дараа Майкл зүрхний өвчнөөр нас баржээ. Тэрний дараагийн жил Клара өөрөөс нь гурван насаар дүү конторын ажилтан Сидни Честертон гэгчтэй гэрлэсэн байна. Дүүгээ нас барсны дараа тэр сая өөрийнхөө амьдралыг зохиож эхэлсэн нь ойлгомжтой байлаа.
Клара Сидни хоёр дөрвөн хүүхэдтэй болжээ: хоёр хүү, хоёр охин. Тэд анхны хүүдээ Майкл гэдэг нэр өгчээ. Тэр үед тэд Лондонгийн дагуул хот Хаммерсмитэд амьдарцгааж байжээ. Сидни олон нийтийн байгууллагад шат дээшлэн ажилласаар дөрөв дэх хүүхдээ төрөхөд компаний удирдагч болсон байна. Ямар компани эрхэлдэг байсан нь тодорхой биш байсан ч, Честертоныхон бол одоо баячуудын тоонд багтдаг. Клара ядуучуудын байрны босгон дээрээс цойлон нисэж оргилд хүрч чаджээ. Бага насандаа зовлон үзэж хатуу бэрхийг туулсан ч гайхалтай амжилтанд хүрсэн тэр 1951 онд далан есөн насандаа таалал төгсжээ. Наижл түүний энэ агуу их тэвчээрийг гайхан биширч, түүний туулж өнгөрүүлсэн амьдралыг үр хойч нь мэддэг болов уу гэж өөрөөсөө асуулаа. Тэд хар толбо суусан гэр бүлийнхээ түүхийг өөрчлөхийн тулд тэр бараан сүүдэр доороос өндийн босч тасрах шахсан үр удмаа аварсан энэ эмэгтэйг зөвхөн шургуулганд ч юм уу эсвэл хайрцганд
байгаа хэдэн бор өнгийн зурагнаас л мэддэг юм болов уу?
ГБТ долоон цагт хаах байсан тул танхимууд хоосорч, ажилтнуудын нэг Наижл руу харснаа ханын цаг руу нүдээрээ дохив. Наижл өнөө орой ажлаа дуусгах боломжгүй болжээ. Тэгээд ч түүний нүд их ядарсан байлаа. Тэр Фостер луу утасдаж олж мэдсэн мэдээллүүдээ хэлж өгсөн ч дөрөв дэх хохирогч олдоно гэсэн аймшигт бодлоосоо салж чадахгүй байсан мөрдөгч түүнтэй бараг ярилцаж чадахгүй байлаа.

Хүршгүй оргил өөд мацахаар зэхэж байгаа ууланд авирагч мэт Фостер цамхагт орон сууцны орой руу харлаа. Бүрэнхийд байшингийн зэвүү хүрэм төрх ажиглагдахгүй ч нэг л нууцлаг харагдана. Хадер тэр хоёр өдрийн турш ирж очиж байгаа хүмүүсийг ажиглажээ. Хүргэж ирсэн захиалга бүрийг шалгаж, ажлаар ирэгсдийг байцаан, тусгайлан тэмдэглэсэн оршин суугчдаас орж гарвал саатуулан нэгжсэн боловч сэжигтэй гэхээр юм олдсонгүй. Түүнчлэн Фостер явган хүний зам, жижиг байр, талбай, хогийн савнууд гээд хүн шургуулж нууж болох эргэн тойрны бүх газруудыг хараанаасаа алдалгүй давхар шалгажээ. Сав таглаа бүрийг нээж булан тохой руу өнгийн харах бүртээ түүний сэтгэл маш их түгшиж байлаа.
Орой болоход тэр хоёр машиндаа хүлээж суухаас өөр аргагүй болов. Байрнуудын гэрэл нэг нэгээрээ асаж, орж гарах хүмүүсийн тоо цөөрчээ. Гудамжны буланд хөвгүүд хэсэг бүлгээрээ цуглацгааж, халамцуу хүмүүс ганц хоёроороо уушны газар луу алхацгаан, ажлаасаа оройтож тарсан хүмүүс гэртээ ирцгээнэ. Хүнгэнэн дуугарах хүнд хөгжмийн ая, өлссөн бололтой нялх хүүхдийн уйлах дуун дээр хааяа Вэствэй зам дээр хангинуулах дохионы дуу хөг нийлүүлнэ.
Фостер баруун ар талын дугуй руу нь сарьж байсан нохойг хөөж холдуулахаар машинаасаа ганцxан удаа буужээ.
Тэр өөрийгөө хэзээ ч одоогийнх шиг юу ч хийж чадахгүй арчаагүй болно гэж төсөөлж байсангүй. Тэр цаг тоолон сууж байлаа: арав, арван нэг, шөнө дунд. 1879 онд цогцос олдсон өдөр болчихжээ. Эхний гурван хохирогч шөнө дундаас өглөө нар мандахын хооронд олдсон. Тэгэхээр энэ удаа өөрөөр байх шалтгааныг тэр олж харахгүй байв.
Хотын чимээ багасч, гудамжинд чимээ аниргүй боллоо. Байрнуудын гэрэл ар араасаа унтарцгаан, зөвхөн хэдхэн айлын гэрэл асаалттай үлдэж,зарим оршин суугчид нь унтаагүй байгаа бололтой зурагтны дэлгэцийн сүүмгэр гэрэл анивчиж харагдана. Бүх юм яаж дуусахыг хүлээж суухаас өөр хийх юм тэр хоёрт байсангүй.
Өглөө болжээ. Хамтрагч нь нүдний хороо гаргахаар зүүрмэглэх зуур Фостер унтахгүйг хичээж байлаа. Тэр маш их ядарсан ч тайван сууж чадахгүй хөл гараараа ээлжлэн товшилно. Эх нь үүнийг сайнт-витус бүжиг гэж нэрлэдэг байжээ. Нар хөөрч, байрныхан нойрноосоо сэрцгээжээ. Хүмүүс ажилдаа явцгааж, шөнийн цэнгээн хөөгчид гэртээ ирцгээнэ. Хадер сэрж халуун саванд байсан хуучин кофег хоёр аяганд хуваан аягалангаа
- Одоо юу хийцгээх вэ? гэж асуулаа.
- Хүлээнэ. Бидэнд өөр арга байхгүй.
Фостерын утас дуугарлаа. Энэ Энди Дринквотер байв.
- Чи эрт босжээ гэж Фостер хэлэв.
- Би ор луугаа ч зүглээгүй. Өчигдөр орой маш чухал нэг зүйл болсон. Гурван цагийн үед тэд хутгыг олсон гэж мэдэгдсэн. Тэд Терри Кэйблийн арын цэцэрлэгт сарнайн бутан доороос олдсон хутгыг хоёр эсвэл гурван хохирогчийн амийг хөнөөсөн хутга бараг мөн гэцгээж байна. Эд мөрийн баримт одоо шинжилгээний тасагт байгаа. Фостерт хэлэх үг олдсонгүй.
- Яадаг муу хөгийн новш вэ гэж тэр гэнэт бархирлаа.
- Юу гэсэн үг вэ? Би зөвхөн мэдэж байгаагаа л хэлсэн.
- Мэдэж байна, Энди гэж Фостер хэлээд
- Энэ бол Жэймс Дарбишир, Нелла Перри нарыг хөнөөсөн хутга биш гэдэгт Амстердамын бүх гашишыг барьж мөрийцье. Хэрвээ энэ мөн байдаг юм гэхэд хутгыг тэнд зориуд аваачиж тавьсан.
- Энд хүмүүс үүнийг баттай нотолгоо гэж үзэцгээж байна гэж Дринквотер хэлснээ
- Танд мэдээлэхээр юм байна уу? гэж асуулаа.
- Юу ч алга гэж Фостер хариулав. Харрис нөхөдтэйгээ жинхэнэ гэмт хэрэгтэнг баривчилсан гэдэгтээ итгэж нотолгоо гаргуулах юм бол дөрөв дэх хохирогчийг олохгүй хугацаа алдах болно гэдгийг Фостер мэдэж байлаа. Тэр утасны яриагаа дуусгаад энэ бүхэнд итгэж чадахгүй толгойгоо сэгсэрлээ. Хадер түүн рүү хараад
- Юу болсон бэ? гэж асуув.
- Үнэхээр урьд өмнө болсон зүйл одоо давтагдаж байна.
- Энэ чинь оньсого шиг сонсогдож байна. Та үүгээрээ юу хэлэх гэсэн юм бэ?
- 1879 онд Кенсингтонд болсон цуврал аллагын хэргийг чи мэдэж байгаа. Сонингууд энэ талаар шуугиан тарьж, оршин суугчид айдаст автан, цагдаа нар яахаа ч мэдэхээ байчихсан. Тэд шившгээ хутгаж нэр хүндээ алдахгүйн тулд нэг залууг баривчлан, түүнийг сэжигтэн болгож хэргийг тохохын тулд бүхий л аргаа хэрэглэцгээж, хачин санагдах ч тэд залуугийн гэрээс хутга олдохоор болгосон.
- Энэ талаар та надад ярьсан.
- Тийм ээ, Гэхдээ Терри Кэйблийн гэрээс хутга олдсон нь надад хачин санагдсаныг би чамд хэлээгүй байсан юм. Хадер энэ талаар эргэцүүлж бодсноо эрлэгийн өмгөөлөгчийн дүрд тоглохоор шийдсэн мэт болохыг Фостер харлаа.
- Та ингэхэд түүнийг буруутай гэж нэг удаа ч гэсэн бодож үзсэн үү?
- Ингэж бодож үзсэн. Гэхдээ одоо бол больсон. Хадер, чи энд юу болоод байгааг надтай адилхан мэдэж байгаа болохоор одоо больж үз. Түүнийг буруутай гэдэгт тэдний итгэчихсэн байгаа нь аргагүй юм байна. Энд ганцxан сэжигтэн байна гэдэг чинь тэр жинхэнэ сэжигтэн гэсэн үг биш. Түүнээс гадна хэн ч надад энэ хэргийг хийх болсон шалтгааныг нотлох баримт хэлж өгөөгүй.
- Тэгвэл ГХБ?
- Энэ бол тохиолдол, жирийн нэг байдаг л зүйл. Харин шалтгаан биш. Тэр яагаад энэ хүмүүсийг алах болов? Яагаад эрхтнүүдийг тастаж салгаж авав? Яагаад тэр өмнө болсонтой ижил яг адил сар өдөр, адилхан газруудад цогцоснуудыг орхив? Тэдэнд энэ асуултнуудад өгөх ганц ч хариулт байхгүй. Харин бид алуурчин энэ хэргийг давтан үйлдэж байгаа гэдгийг мэдэж байгаа. 1879 онд энэ хэргийг шийдсэн үе болон дараа нь болсон үйл явдал гол шалтгаан болсон гэдгийг бид бараг гадарлачихсан.
- Тэгвэл бидэнд нэг сэжигтэн байгаа ч шалтгаан байхгүй, шалтгаан байгаа ч сэжигтэн байхгүй юм байна.
- Ямар нь дээр болохыг ёстой хэлж мэдэхгүй байна гэж Фостер бувтналаа.
- Гэхдээ бид цогцос олно гэдэгт та итгэлтэй байгаа биз дээ? гэж асуугаад Хадер түүн рүү инээмсэглэн харснаа
- Хэрвээ ийм юм болвол таны зөв болно гэлээ.
- Үгүй, бид цогцос олно гэдгийг би сайн мэдэж байна. Энэ бол миний хүссэн юм биш. Бид алуурчинг олно гэдгийг мэдэж байна. Хэрвээ хэвлэл мэдээллийнхний шүүмжлэлд өртөхөөс айсан нэг новш нь хамаг хүнээ ийш тийш тарааж цацаж байхын оронд илүү хүн хүч гаргаж өгсөн бол бидэнд тэр боломж маш их байсан гэж Фостер цухалдан хэллээ.
Тэр цамхагт барилга руу харвал дотор тал нь гэрэлтэй болжээ.
Үд дунд болж байлаа. Нойр алдснаас их ядарч байсан ч Фостер нөгөө газраа байсаар байв. Тэр одоо энэ хийж байгаа бүхэн нь хэрэгтэй эсэхэд эргэлзэж эхэлжээ. Эндээс харвал Кэйблийг буруутан болгож нотлох бололтой. Дээр нь дөрөв дэх хохирогчийн цогцос олдоогүй байдаг. Бүх юм буруугаар дуусах юм биш биз? Хадерын хэлснээр Кэйбл жинхэнэ хэрэгтэн юм болов уу? Тэр сайн тунгаан бодохыг хичээх мэт толгойгоо сэгсэрч үзэв. Бодол санаа нь холилдох хэдий ч тэр Кэйблийг буруутай гэдгийг хүлээн зөвшөөрч чадахгүй байлаа. Хэрвээ Барнес одоо өөр лүү нь утасдаад Терри Кэйбл бол Эке Фэйрберний үр хойч юм байна гэж хэлвэл мэдээж бүх юм өөрчлөгдөж болох юм. Тийм болоогүй тохиолдолд тэр энд суусаар байх болно.
Фостер Хадерыг харьж хэдэн цаг амраад ир гэж хэлсэнд тэр явахыг хүсээгүй ч үгийг нь дагажээ. Гэвч Барнес түүнд утсаар нэрсийг хэлж өгөх үед Фостер хажууд нь туслах хэн нэгэн хэрэгтэй гэдгийг ойлголоо. Тэр зүүрмэглэхгүй сэрүүн байхыг хичээн хүйтэн агаар оруулахаар цонхоо онгойлгож суув. Хагас цагийн өмнөөс нөгөө орон сууцны барилгын дээд давхруудын аль нэгнээс нэрийг нь үл санах басс гитар болон алга ташилтын чимээ холилдсон нэг хүнд хөгжмийн ая сонсогдож эхэлжээ. Энэ хөгжим Фостерт нэг л танил санагдавч гучаад метрийн өндрөөс тархах энэ аяыг хэмнэлээр нь ялгаж танихад хэцүү байлаа. Тэр байранд амьдардаг хүнд энэ хөгжим таалагддаг бололтой аяыг дуусах мөчид дахин давтан тавьсаар байх ажээ. Фостер цонхоор гараа гарган машины бөөрийг хөгжмийн бөмбөр, басс гитарын хэмнэлээр өөрийн эрхгүй товшиж суулаа. Энэ хөгжмийг хэд дахин сонсож, хэмнэлийг нь давтсаар тэр энэ дууны аяыг гэнэт санав.
Фостер энэ бол дисконы хөгжим гэдгийг санаж, аяыг исгэрч эхэллээ. Түүний дуртай жанар биш ч, басс гитарын хүнгэнээ, сэтгэл гонсойлгож шархлуулсан үгтэй энэ дууг тэр дажгүй юм байна гэж хүлээн зөвшөөрч суув. Гэхдээ энэ дууг юу гэж нэрлэдэг билээ? Фостер дууны нэрийг мэдэхийн тулд машинаасаа бууж, шатаар өгсөхөөс ч буцахааргүй болжээ.
Найрал дуучид дуулж хөгжмийн хэмнэл өөрчлөгдөхөд
тэр аяыг дагаж исгэрлээ. Санаж байгаагаар нь хэдэн эмэгтэйчүүд нэг эрэгтэй дуучинтай хамт энэ дууг дуулдаг. Тэр найрал дуучдын дуулдаг хэсгээс "үндэс" гэдэг ганц үгийг ялгаж чадав. Энэ бол Одиссеигийн "Үндэс угсаа руугаа эргэж оч" гэдэг дуу болохыг Фостер гэнэт санаад нэрийг нь олж чадсандаа дотроо баясав.
Гэнэт хүзүү рүү нь мөс хийчихсэн мэт тэр залуур дээрээ бөхийсөн чигээрээ хөшчихөв. Фостер машинаасаа ухасxийн гарч барилгын үүдээр хар хурдаараа гүйн орж цахилгаан шатны товчлуурыг дарлаа. Тэр цахилгаан шатны хөдлөхийг сонссон ч бууж иртэл хүлээж тэвчсэнгүй шатаар өгсөн, гишгүүрүүдийг алгасан гүйв. Адреналин хамаг ядаргааг нь үлдэн хөөх мэт болж аравдугаар давхарт гарч ирэхэд өөрийнх нь зүрхний цохилт чихэнд нь тод дуулдаж байв. Фостер халтартаж бохиртсон цонхоор үл мэдэг гэрэл тусах харанхуй хонгил руу ороод чимээ гарч байгаа хаалга руу ойртвол хөгжим улам чанга тод сонсогдлоо. Хонгилд зогсож байсан хуучин улаан гэрийн халаад өмссөн, үрчгэр царай, сүрлэн өнгийн үстэй эмэгтэй Фостерыг ажиглан харав.
- Та энэ зүрх дэлсүүлсэн чанга чимээг зогсоож чадах уу?
- Тэнд хэн амьдардаг юм бэ? Эмэгтэй мөрөө хавчлаа.
- Бэрт зургаан долоо хоногийн өмнө нас барсан. Тэр цагаас хойш миний мэдэхээр хоосон байсан. Дүүргийн захиргаа миний амьдралыг там болгохоор энэ байрыг хэдэн хогийн залуучуудад өгсөн юм шиг байна.
- Энэ асуудлыг би шийдье. Та гэртээ ор гэж Фостер эмэгтэйд хэлэв.
- Таны хэлснээр болъё гэж эмэгтэй хэлээд гэртээ орохдоо хаалгандаа завсар үлдээн дутуу хаалаа.
Фостер дотроос нь басс гитарын нүргэлэх чимээнд удахгүй зад үсрэх гэж байгаа мэт доргих 65 дугаартай хаалга руу очоод тогшив. Хэн ч хариу өгсөнгүй тул дахин тогшлоо. Ямар ч хариу үйлдэл илэрсэнгүйд тэр нэг алхам арагш ухарч хаалгыг хөлөөрөө хүчтэй тийрлээ. Хаалга хөдлөөгүй ч удахгүй цоож нь суларч суга үсэрнэ гэж Фостер бодлоо. Хоёр дахь нь бүтэлгүйтсэн ч дараагийн оролдлогоор хаалга чихарч дуугарав. Дөрөв дэх тийрэлтээр хаалга хүчтэй саван нээгдлээ.
Фостер дотогшоо орвол гурван хаалга байв. Хөгжмийн дуу баруун талын хаалганаас гарч байсан тул тэр хаалгыг онгойлготол хөгжмийн чанга нүргэлэх чимээнд ар талын хана руугаа бараг савж унах шахав. Өрөөний голд шалан дээр СД тоглуулагчтай мөнгөлөг өнгөтэй сэрүүлгэн радио харагдана. ЛСД дэлгэцэн дээр 12:15-ыг заасан байв. Өрөө хоосон ажээ. Дутуу хаасан хир даг болсон хөшигний цаана цонхоор Лондон хотын төв харагдана. Фостер хөгжим тоглуулагч руу очиж гараа цамцныхаа ханцуйгаар жийрэглээд товчлуурыг дарав. Өрөөнд чимээ аниргүй боллоо.
Хамаг мэдрэхүй нь дахин хэвийн болсон тэрбээр эргэн тойрноо ажиглалаа. Өрөөнөөс өмхий үнэр ханхалж байв. Цагаан өнгийн хана туурга өнгөө алдаж, тавилга тулган тавьж байсан оромнууд, халтартсан толбонууд тод харагдана. Өрөөний хажууд байсан гал тогооны өрөө рүү орвол хэдэн элэгдэж хуучирсан аппаратнаас өөр юм байсангүй. Фостер буцаж үүдний хонгилд орж өөр нэг хаалгыг онгойлговол хөгц чийгний хүчтэй үнэр ханхлав. Угаалгын өрөөнд зөвхөн гоожуураас дуслах усны чимээ сонсогдоно.
Тэр хаалгыг хаагаад үлдсэн хаалганы өмнө очиж онгойлголоо. Тэндээс өрөөнд байгаа юмнаас гарах түүний сайн мэдэх үнэр үнэртэж байв. Эмэгтэй хүний цогцос. Энэ өмхий үнэрээс үзэхэд цогцос энд хорин дөрвөн цагаас удаан байжээ. Жинсэн өмд, бор цамцтай эмэгтэй шалан дээр гэдэргээ харан хэвтэж байлаа. Фостер нусны алчуураа гарган хамраа таглаад цогцсыг сайн харахаар дээр нь тонгойв. Цогцсон дээр хэдэн ялаа эргэлдэн ниснэ. Эмэгтэйн духнаас толгойн орой хүртэлх нөжирсөн цусан дундаас гавлын яс нь цайран харагдав.
Түүний хуйхыг хуулж авчээ.


22


Эдвард Карлайл ил гарсан гавлын хэсгийг харангаа
- Энэ ч Өрнийн зэрлэгүүдийг санагдуулж байна шүү гэж хэлээд толгойгоо сэгсрэв.
- Яг юу болсныг хэлэхэд энэ эмэгтэй мөрөө хүрсэн урт хүрэн үстэй юм байна. Миний бодлоор алуурчин үснээс эргүүлж бариад хутганыхаа үзүүрээр үсний угаар тойруулан огтолж дараа нь хүчтэй угзарч татаж авсан. Энэ бол тийм амар хийчих юм биш. Чамд бас нэг юм хэлж чадна гэснээ тэр Фостер луу хөмсөг зангидан харснаа
- Миний бодлоор түүний хуйхыг хуулж авахад тэр амьд байсан гэж нэмж хэллээ. Фостер яаж ийм юм хийж болдгийг ойлгож чадсангүй, мэдэхийг ч хүссэнгүй.
- Тэр нас бараад хэр удсан байна вэ?
- Жар орчим цагийн өмнө. Даваа гариг гэж Фостер бодлоо.
- Нурууны өнгөнөөс харахад тэр энд төдий хугацаагаар удаан хэвтэж байсан гэж таамаглаж байна, магадгүй хэдхэн цагаар богино байж болно. Тэр энд үхээгүй, түүнийг үхсэн хойно зөөж авчирч тавьсан. Бас зүрхэнд нь хутгалснаас тэр үхсэн байх магадлалтай. Учир нь маш хичээж хийсэн болохоор хуйхыг хуулж авахад хэн ч амьд гарч чадна.
Тэднийг энэ хавьд ирэхийг алуурчин мэдсэн байжээ гэж Фостер бодлоо. Тийм учраас тэр энэ газарт хяналт тавихаас өмнө амжиж иржээ. Тэр тэднээс дахиад нэг алхам түрүүлжээ.
Ахлах комиссар Харрис өрөөнд орж ирлээ. Tүүний царай бүр цонхийн цайж санаа зовсон шинжтэй харагдана.
- Урьдчилсан дүгнэлтээр юу гэж байна?
- Түүний хуйхыг хуулж, хутгалж алсан гэж Фостер хариуллаа.
- Хуйхыг нь хуулсан гэнэ ээ? Есүс ...
- Энэ эмэгтэй даваа гаригийн оройноос энд байсан байна. Тэр үед тэр үхчихсэн байжээ. Харрис доошоо харснаа
- Чи хугацааг баттай мэдэж байна уу? гэж Карлайлаас асуулаа.
- Намайг хэлж болно гэж байгаа бол энэ бол баттай.
- Кэйбл буруугүй. Та түүнийг даваа гаригт баривчилсан. Энэ бол түүний хийсэн ажил байж таарахгүй гэж Фостер хэллээ.
Харрис толгойгоо аажуухан дохилоо. Харрис Байгууллагын дээд удирдлага болон хэвлэл мэдээллийнхэнд үүнийг хэрхэн тайлбарлахаа эрэгцүүлж байгааг Фостер мэдэж байв.
- Танд мэдээж хутга байгаа гэж Фостер бас нэмж хэллээ.
Харрис эрүүгээ үрэн зогсож байснаа
- Тэр хүн амины хэргүүдийг үйлдсэн хутга биш байна лээ. Шинжээчдийн шинжилгээгээр өнөө өглөө батлагдсан гэж хэлээд гүн санаа алдлаа.
- За, тэгэхээр алуурчин гадуур чөлөөтэй явж байна гэдгийг би хүлээн зөвшөөрч байна. Би энэ газарт илүү анхаарч дэмжлэг үзүүлэх ёстой байжээ. Үүнийг ч би хүлээн зөвшөөрч байна.
Фостер гараа дэлгээд
- Тэгсэн ч гэсэн хэдийн оройтсон байх байсан, Брайн. Тэр биднээс түрүүлсэн. Бид цогцсыг арай эрт олж чадах байсан биз. Харин хэн нэгнийг аврахыг хичээх ёстой гэсэн бидний зорилго хэвээрээ, энэ бол бидний сүүлчийн боломж. Тав дахь хохирогч ням гаригт шөнө нэг цагийн өмнө Павис Талбай дээр олдох ёстой. Бидэнд одоо хоёр өдөр байна, бас үгүй ч байж магадгүй.
- Чамд ямар төлөвлөгөө байна, Грант? Фостер буцаад
байрандаа эргэн ирж хэргийг гардан авах боллоо.
- Бидэнд шийдвэр гаргахад хэрэг болох нэг утасны дуудлага би хүлээж байна. Карлайл тэр хоёрын дундуур орж
- Хохирогчийн хэн болохыг тогтооход хэрэг болохоор юм бидэнд алга, гэхдээ түүний арын халаасанд алуурчны анзаараагүй нэг юм байна гээд хурууныхаа завсар чимхэж барьсан нэг базсан цаасыг үзүүлэв. Фостер цаасыг аваад болгоомжтой тэнийлгэж харвал тооцооны тасалбар байлаа.
- Супермарктынх байна. Тэр даваа гаригийн өглөө зээлийн картаар төлбөр хийсэн байна.
Харрис нэг мөрдөгчийг дуудаж хохирогч эмэгтэйг хэн болохыг яаралтай мэдэж ирэх тушаал өглөө. Хадер шүршүүрээс гараад шууд ирсэн бололтой нойтон үстэй орж ирэв. Шинжээчийн баг сэрүүлгэн радиог шалгаж байгааг Фостер онгорхой хаалгаар харав. Хадер харцаа хохирогчоос салган Фостер луу харлаа.
- Наижл над руу утасдсан. Тэр өнөө өглөөнөөс эхлээд завгүй байжээ. Тэр энэ хооронд Фэйрберний удмын одоо амьд байгаа хэд хэдэн хүмүүсийг олсон. Өдрийн сүүлчээр тэр бүгдийг олж чадна гэдэгтээ итгэлтэй байна.
- Надад юу болоод байгааг тайлбарлаад өгчих хүн байна уу? гэж Харрис тэсгэл алдан асуулаа.
- 1879 онд Ноттинг Дэйл болон Умард Кенсингтонд гарсан хоёр хүн амины хэрэгт холбогдуулан нэг эрийг баривчилж түүнд хоёр аллагыг үйлдсэн гэж тулгажээ. Түүнийг Оулд Бэйлид шүүх хурлаар оруулж буруутган, дараа нь дүүжилж алсан.
- Үүнийг би ойлгож байна.
- Асуудал нь гэвэл тэр гэмт хэрэгтэн биш байсан. Түүнийг хохирогчийн араас явж байхыг харсан гэж хэлсэн ганцxан гэрчийн мэдүүлгээр буруутан болгосон. Фостер дараагийн хэлэх зүйлийг Харрис сонсоод хэрхэхийг мэдэхгүй байлаа.
- Цагдаа нар санамсаргүй тохиолдлоор түүний гэрээс хутга олсон. Гэхдээ тэр хутгыг тэнд зориуд тавьсан гэж сэжиглэж байжээ. Харрис маш их цочирдов.
- Бид тэр хутгыг Кэйблийн цэцэрлэгт аваачиж тавиагүй, Грант.
- Би тэгж бодоогүй. Гэхдээ надад таамаглалууд байна. Алуурчин хутгыг тэнд орхисон гэж би бодож байгаа. Тэр энэ үйлдлээрээ ямар нэг юмыг тодорхой болгохыг хүссэн бололтой.
- Юуг тодорхой болгох гэж?
- Цагдаа нар Фэйрбернийг боксын мишок болгон ашигласан. Мөрдлөгийн багийнхан түүнд хэргийг тохох гэж түүнийг аймшигтай хэрцгийгээр зодож, яснуудыг нь хугалсан. Фэйрберн бүтэн өгүүлбэр ч хэлж чаддаггүй, хүүхэд шиг сэтгэдэг, ой ухааны хомсдолтой байжээ. Тэгсэн ч тэд түүнийг хийгээгүй хэргийнх нь төлөө дүүжилсэн. Тэд бас түүнийг дүүжлэхдээ алдаа гаргаж, тэр хүзүүнд нь угласан олсонд боомилогдсон. Фостер түр зуур дуугүй боллоо.
- Алуурчин энэ хилс хэргийн төлөө өшөө авч байгаа. Тэр хэн нэгэн гэмгүй этгээдийг золиосолж цагдаагийнхан хэзээ ч өөрчлөгдөхгүй гэж батлахыг оролдож байна. Манай гэр бүлийн түүх судлаач хилсээр шийтгүүлсэн Эке Фэйрберний төрлийнхний үр хойчийг эрж олохын тулд завгүй ажиллаж байгаа. Бид олдсон бүх хүмүүсийн нэрсийг компьютерт оруулж аюулын дохио жингэнэх эсэхийг харцгаана. Дараа нь хорин дөрвөн цагийн дотор эдгээр хүмүүс өнгөрсөн долоо хоногуудад хаана юу хийж байсныг тодруулах хэрэгтэй. Илт сонирхсон шинжтэй байсан Харрисын царай үл итгэсэн царай болж өөрчлөгдөв.
- Чи энэ хүн амины хэргүүдийг тэр эрийн удмынхны үр хойч нарын нэг үйлдэж байна гэж хэлэх гээд байгаа юм уу? Түүний өвөг дээдсийн хийгээгүй аллагуудыг яг адилхан үйлдэж түүний буруугүй байсныг батлах гэж үү? Фостер толгой дохилоо.
- Илүү сайныг би бодож олж чадахгүй байна. Энэ бүхнийг хийж байгаа хүн энэ гэр бүлийн түүх намтрыг нилээн сайн мэдэж байна. Тэр магадгүй удам угсааныхаа хэн нэгнийг олох гэж байгаад энэ хар бараан түүхийг олсон юм болов уу? Тэр яагаад энэ хохирогчдыг сонгосон юм бэ гэдэгт ямар хариу өгөхөө би мэдэхгүй байна. Энэ магадгүй санамсаргүй тохиолдол байж болох юм. Тэд магадгүй буруу цагт буруу газраа байсан. Харрис нэг л итгэж өгөхгүй байгаа бололтой харагдана.
- Наижлын нэгтгэсэн нэрс хаана байна вэ? гэж Фостер Хадераас асуулаа.
- Тэр ажил руу факсаар дамжуулсан гэж Хадер хариулав.
- Эдгээр хүмүүс энэ улс орны хаа сайгүй тархсан байгаа биз. Энэ хаягнууд руу явах хүн бүрт Принц Уэлсэд Нэлла Перритэй хамт сууж байсан хүний аман зургийг өгч тохирох хүн байгаа эсэхийг шалгуул.
- Би ажил байр луу очиж, энэ тал дээр санаа тавьж утсаар ярья гэж Харрис хэллээ.
Тэр Кэйблийн нэрийг дахиж нэг ч удаа дурьдсангүй. Харрис түүнийг мансууруулах бодис хадгалсан хэрэгт буруутган тавьж явуулаад хэвлэл мэдээллийнхэнд Кэйблийг хүн амины энэ хэрэгт буруутгах үндэслэл байхгүй гэж мэдэгдэх болно. Олон нийтийн мэдээллийн суваг дөрөв дэх хохирогчийн талаар мэдсэн тохиолдолд энэ эмэгтэйг алагдах үед Кэйблийн түр хорионд байсныг санацгааж тэд өөрсдийн дүгнэлтийг гарган хэд хоногийн өмнөх сөрөг мэдээллүүдийг гүтгэлэг байсан мэтээр харагдуулахыг оролдоцгоох нь ойлгомжтой.
Фостер Харрист араас нь хурдан очно гэдгээ хэлэв. Харрис Лондон хотын гадна амьдардаг хүмүүсийг асууж лавлах цагдаагийн бүрэлдхүүнийг цуглуулж, бэлэн болгох хэрэгтэй байлаа. Тэднийг амаргүй ажил хүлээж байгаа нь тодорхой. Тэд хүмүүс рүү урьдчилан анхааруулахгүйгээр очиж тэдэнд мэдэгдэлгүй удмынх нь түүх намтрыг ухаж төнхөн өвөг дээдсийнхний нэг нь хүн амины хэрэгт хилсээр шийтгүүлсэн гэж мэдэгдэх нь мэдээж амаргүй даваа билээ.
Фостер дахин мөрдлөгийн гол цөмд орсондоо баяртай байсан ч урьд болсон хэргээс олон зүйл тодруулах хэрэгтэйг мэдэж байсан тул энэ асуудлыг орхихыг хүссэнгүй.
Тэр Хадертай хамт өрөөнөөс гарч хохирогчоос олдсон супермарктын тасалбарыг авч явсан мөрдөгчийн хариуг хүлээж байлаа. Утсаар хоёр гурав ярьсны эцэст зээлийн картны эзний овог нэрийг олж тогтоов: Патрисиа МакДугалл, дөчин нэгэн настай, нөхрөөсөө салсан, ганц бие эмэгтэй. Түүний оршин суудаг хаягийг бас тодруулжээ. Фостер мэдээллийг хурдан тэмдэглэн авч байлаа. Эмэгтэйн овгийг бичиж байх үед гэнэт Фостерын нуруугаар хүйтэн юм гүйх мэт мэдрэмж төрөв.

ГБТөвийн урд Наижл тамхиа ороож байхдаа Хадерын дөрөв дэх хохирогч олдсон талаар хэлснийг бодож зогслоо. Фостерын зөв байжээ. Урьдчилсан хорионд байсан залуу буруугүй байсан. Хохирогч эмэгтэй хүн байсан гэдгээс өөр зүйл Хадер хэлээгүй. Нэлла Перригийн цогцосны дүр нүднийх нь өмнө тодорч ирэхэд тэр тамхиа хурдан сорлоо. Тэр оройноос эхлэн Наижл энэ хэрэгтэй хамтарч ажилласан. Фэйрберний удмын үр хойч нарын жагсаалтыг бүрэн гаргаж дамжуулж өгсний дараа түүний цагдаагийнхантай хамтран хийж байгаа энэ ажил дуусна. Дараа нь тэр дахиад ганцаархнаа өнгөрсөн өдрүүдэд болсон энэ үйл явдлуудын талаарх мартахын аргагүй дурсамжтайгаа үлдэх болно.
Утсанд нь дуудлага орж ирлээ. Фостерын сэтгэл их хөдөлсөн бололтой дуу нь чангарсан байлаа.
- Шүүгчийн нэрийг хэн гэдэг билээ?
- 1879 оны шүүх хуралд байсан уу?
- Үгүй, О.Ж. "новшийн" Симпсоны эсрэг шүүх хурлынх гэж хэлбэл болох уу? Мэдээж би 1879 оны шүүх хурлыг хэлж байна. Наижл хурдан санахыг оролдлоо.
- Шүүгч МакДугалл. Фостер бас нэг юм тодруулахыг хүсэв.
- Тэр хар малгай өмссөн байсан, тийм үү?
- Ялтанд цаазаар авах ял өгөх үед малгайг заавал өмсдөг байсан. Юу гэж?
- Энэ одоохондоо баттай биш ч бид дөрөв дэх хохирогчийг Патрисиа МакДугалл гэж бодож байна. Энэ санамсаргүй тохиолдол байх гэж Наижл бодов.
- Хохирогчийн хуйхыг хуулж авсан байсан. Яг тэр хар малгай өмсдөг толгойны орой дээрх хуйхыг гавлын яснаас салгаж авсан байна. Миний юу хүсэж байгааг чи одоо ойлгож байна уу?
Наижл ойлгосноо хэлэв.
- Тэр эмэгтэй 1965 оны тавдугаар сарын 15-нд төрсөн. Төрсөн газар тодорхойгүй. Чи түүний удмын судалгааг хийж энд ямар нэг холбоо байгаа эсэхийг олж өгч чадах уу? Надад энэ яаралтай хэрэгтэй байна. Хичээгээрэй.
- Фэйрбернийхний жагсаалтыг яах болж байна? Наижл жагсаалтыг бараг гаргаж дуусгажээ. Одоо хэдхэн хүнийг олох үлдсэн.
- Түр зууртаа орхичих. Надад хурдан мэдэгдэнэ шүү гэж Фостер яаруулав.
Наижл төрөгсдийн бүртгэл рүү очиж тухайн оны дөрвөөс зургадугаар сарын хооронд төрсөн адил нэртэй гурван эмэгтэйг олоод дахин гарч Фостер луу утасдав. Хохирогчийн бүтэн нэрэнд бас эхийн талын овог байдаг гэсэн мэдээлэл авлаа: Патрисиа Жэйн Вэбстер Макдугалл.
Тэр зөв хүнээ олжээ. Төрсний гэрчилгээнд бичсэн эцгийн нэрээр эцэг эхийнх нь гэрлэлтийн бүртгэлээс Патрисиагийн өвөөг олов. Тэр хоромхон зуур тэдний гурван үеийнхнийг эрж олоод ЕБГазар луу утасдаж мэдээлэл солилцсоны эцэст нас нарсан хохирогчийн элэнц өвөө нь Монтгори МакДугалл гэдгийг тодруулж чадлаа.
Наижлын зүрх өөрийн эрхгүй дэлсээд ирэв. Энэ хүн тэдний хайсан хүн мөн байв. Дээд шүүхэд шүүгчээр ажиллаж байсан тэр хүн 1898 онд наян таван насан дээрээ өөд болжээ. Тэр хэдийн мартах өвчинд нэрвэгдсэн ч үхэх хүртлээ шүүх хурал удирдаж байсныг Наижл олж мэдээд маш их цочирдов. Энэ хүн өөрийн ухаангүй өөр хичнээн олон гэмгүй хүмүүст ял шийтгэл оноож хохироосон бол гэж тэр өөрөөсөө асуулаа.
Наижл Фостер луу утасдвал тэр Хадертай хамт ГБТ рүү ирж яваагаа хэлэв. Хоёр минутын дараа тэднийг орж ирэхэд бүгд хамтдаа том танхимын хоосон буланд очиж сууцгаалаа.
- Энэ эмэгтэй түүний жич нь юм байна гэж Наижл нөгөө хоёртоо хэлэв. Фостер хэргийн учрыг олсон бололтой харагдана.
- Асуудал ойлгомжтой болж байна. Патрисиа МакДугалл элэнц өвөөгөөсөө болж алагджээ. Тамласан байдал үүнийг илчилж байна. Алуурчин хуйхыг нь хуулж аван түүнийг ямар шалтгаанаар алснаа бидэнд мэдэгдэх гэсэн юм байна.
Наижл толгой дохилоо
- Фэйрбернийхний жагсаалтыг түр орхи. Тэрнийг дуусгахад би санаа тавьж тусламж авна. Одоо бусад хохирогчдын талаар ярилцацгаая. Эллис тамлуулаагүй боловч дүүжлүүлсэн байдалтай олдсон. Хэрвээ бид түүний өвөг эцгийн талыг хайвал бидний мэдэх зандалчин Норвуд дээр шууд бууна гэж би бодож байна. Наижл дэвтэртээ тэмдэглэж аваад
- Надад түүний төрсөн он сар өдөр байхгүй гэлээ.
- Тэрнийг чамд өгнө. Дарбиширийн хоёр сарвууг тайрч авсан. Хэн энэ хэрэгт гараа оролцуулсан байж болох вэ?
- Нөгөө эд мөрийн баримтыг бүрдүүлсэн хүн мөн болов уу? гэж Хадер саналаа хэлэв. Фостер хөмсгөө өргөв
- Би тэгж бодохгүй байна. Дарбиширийн төрсөн он сар өдрийг олох тал дээр би санаа тавина. Чи 1879 оны хэрэгтэй энэ ямар холбоог олж мэд. Нэлла Перриг ч мөн адил. Түүний өвөг нь ямар нэг юм харсан учраас нүдийг нь ухаж авсан. Гол гэрч байсан Стаффорд Пиерситэй холбоотой үгүйг шалгаж үз. Хэрэв бид энэ дөрвийн өвөг эцэг нар энэ хэрэгтэй холбоотой гэдгийг олж мэдвэл өөр хэн энэ хэргээс үлдэж хоцорсныг мэдэж магадгүй. Түүний үр хойч одоохондоо алагдаагүй байгаа.
- Бид дараагийнх нь хэн болохыг мэдэж чадах нь байна.

_________________
Sakura


Top
   
PostPosted: Jun.29.17 2:06 am 
Offline
Дархан Гишvvн
Дархан Гишvvн
User avatar

Joined: Jul.30.06 7:33 am
Posts: 200
Location: Holland
23


Тэр орой Фостер Барнесын арга барилаар ажиллах хэрэгтэй болов. Ядарч сульдсан тэрээр Жон Фэйрберний байшингийн урд машин дотроо сууж байлаа. Наижлын гаргасан ерөнхий жагсаалтыг Хан авч гүйцээжээ. Жон Фэйрберний нэр жагсаалтын хоёрт бичигдсэн байв. Жагсаалтанд бичсэн нэрс Фостерын бодож байснаас цөөхөн, дөнгөж гучин хоёр байлаа. Нэрсийн жагсаалтын эхэнд сувиллын газар амьдардаг, наян хоёр настай эмгэн байлаа. Тэр эмгэн одоо зөвхөн гуурсаар хооллодог ажээ.
Патрисиа МакДугаллыг олсон газраас өөр ул мөр олджээ. Сэрүүлгэн радионы СД тоглуулагчийн тагны араас олдсон хурууны хээ Нэлла Перригийн нүдийг хийсэн хайрцган дээрхтэй тохирсонгүй. Бүх хамаатан садангуудын хэрэгт хамааралгүй эсэхийг мэдэхийн тулд Фостер Фэйрбернийхний хурууны хээг авах хэрэгтэй байлаа.
Фостер Дринквотерыг дагуулан очиж хаалгыг тогшив. Дөч орчим насны хүрэн үстэй, гартаа цайны аяга барьсан эр хаалга онгойлголоо. Гэрийн эзэн тэднийг хараад
- Танд юу хэрэгтэй вэ? гэж асуулаа.
Фостер үнэмлэхээ гарган үзүүлж
- Ноёр Фэйрберн мөн үү? гэлээ.
Нөгөө эр толгой дохиод нүдээ онийлгон тэднийг харлаа.
- Саад болсонд биднийг уучлаарай. Та бидэнд жаахан цаг гаргаж чадахсан болов уу?
- Ямар хэргээр явж байгаа юм бэ?
- Тэр талаар бид тантай ярилцаж болох уу? гэж Фостер хэлээд хаалганы дэргэд ярихыг хүсэхгүй байсан тул дотогшоо гараараа зангав. Тэд Фэйрбернийг дагаж орцгоолоо. Гэрт тохилог, дулаахан, гал тогооны өрөөнөөс хоолны үнэр ханхална. Гэрийн эзэгтэй гараа алчууранд арчсаар хүрч ирсэнд Фостер мэнд мэдэж толгой дохиод
- Сайхан үнэртэж байна шүү гэлээ. Эзэгтэй инээмсэглэснээ, бүх юм зүгээр эсэхийг мэдэхээр нөхөр лүүгээ харав.
- Энэ мөрдөгчид бидэнтэй ярилцахыг хүсэж байна гэнэ.
- Ер нь бол зөвхөн тантай, ноён Фэйрберн. Энэ байцаалт биш болохоор таны эхнэр бас хамт сууж болно гэж Фостер хэллээ.
Тэд буйдантай өрөөнд орж сууцгаахад Фэйрберн зурагтныхаа дууг хаагаад
- Та нар цай эсвэл кофе уух уу? гэж асуулаа.
- Хэрэггүй, танд баярлалаа. Би өдөржин кофе уусан гэж Фостер хариулав.
Дринквотер жимсний шүүс уухыг хүссэнд хатагтай Фэйрберн хурдан явж сав дүүрэн мөс авчирч ширээн дээр тавилаа.
- За, та нар юуны талаар ярихыг хүссэн юм бэ? гэж Фэйрберн асуулаа. Фостер гүн амьсгал авснаа
- Та хоёр гэр бүлийн түүх намтрыг сонирхдог уу? гэж хариу асуув. Фэйрберн эхнэрийнх нь гарыг гуйсан мэт Фостер луу гайхсан харцаар ширтчихэв.
- Та тоглоогүй биз?
- Үгүй, тоглоогүй ээ. Гэр бүлийн хоёр мэлэрч гайхсан харцаар бие бие рүүгээ харав.
- Би үүнийг сонирхдог. Аль хэдэн жилийн өмнөөс энэ миний хобби болсон.
- Тэгвэл та гэр бүлийнхээ түүх намтрыг мэддэг байх нь ээ?
- Тийм ээ, 1740 он хүртэл. Латинаар хэл мэдэхгүй болохоор би цааш нь судалж чадаагүй. Яг юутай холбоотой болохыг асууж болох уу?
- Эке Фэйрберний тухай. Фэйрберн Фостерыг үг дуугүй хэсэг харж сууснаа
- Бурхны нэрийг барьж асуухад та яаж Экег мэддэг билээ?
- Тайлбарлахад хэцүү явдал байгаа юм гэж Фостер хэлээд
- Эхлээд би танд хэдэн асуулт тавих гэсэн юм. Дараа нь би танд учрыг нь тайлбарлаж өгье. Түүний юу хийснийг та мэдэх үү?
- Тэр алуурчин байсан. 1879 онд тэр хоёр хүн алсан хэргээр Ньюгэйтийн шоронд цаазлуулсан.
- Та энэ тухай хэзээ мэдсэн юм бэ? Фэйрберн эхнэр лүүгээ харснаа
- Тав орчим жилийн өмнө бил үү? гэж асуулаа. Эхнэр нь толгой дохиод
- Тав орчим жил гэж батлан хэлэв.
- Удамд чинь алуурчин байсныг мэдэхэд танд ямар санагдсан бэ? Фэйрберн мөрөө хавчсанаа
- Үнэнийг хэлэхэд би маш их гайхсан. Би өвөг дээдсээрээ бахархдаг хүмүүсийн тоонд багтдаггүй.
- Өвөг дээдсээрээ бахархах гэнэ ээ?
- Тийм ээ. Би гэр бүлийн түүх сонирхогчдын клубын гишүүн. Тэнд чи тийм хүмүүстэй зөндөө тааралдана. Тэд бол амжилтанд хүрсэн, эр зоригтой байсан гэгдэх удмынхаа хэн нэгнээр бахархаж явдаг хүмүүс юм. Тэдний тоонд ордоггүй хүмүүс цахлайтсан хонь мэт aд үзэгдэнэ. Зарим хүн тэднийг азгүй амьтад, шоовдор хүмүүс гэж үзэн сэтгэлийн дэм үзүүлдэг, харин зарим нь тэднийг тэнд байхгүй юм шиг л харьцана шүү дээ.
- Та өвөг эцэгт чинь тохиолдсон явдлыг судалж үзсэн үү?
- Би хэдэн сонины нийтлэл уншсан гэж Фэйрберн хэлчихээд цааш тэсэхээ байж
- Намайг өршөөгөөрэй. Гэхдээ үүнийг яагаад сонирхоод байгааг тань би мэдмээр байна. Энэ хэргийг дахиж задласан юм уу?
- Тэгж хэлж болох юм гэж Фостер хэлээд бүгдийг хэлэхээр шийдлээ.
- Өнгөрсөн долоо хоногуудад Умард Лондонд хэдэн хүн амины хэрэг гарсан. Гэмт хэрэгтэн 1879 онд таны өвөг эцэг дүүжлэгдэх шалтгаан болсон хүн амины хэргүүдийг хуулбарлан үйлдэж байна. Бид Экег буруутан биш байсан гэдэгт итгэж байгаа. Бас хэвлэл мэдээлийнхэн болон олон нийтийн үймээн шуугианыг дарахын тулд цагдаагийнхан түүнд хилс хэрэг тохож хэлмэгдүүлсэн. Фэйрберн хэлгүй мэт болчихов. Ам нь ангалзах боловч тэр ямар ч авиа гаргаж чадсангүй.
- Хүн амины хэрэг үйлдсэн алуурчин гэгдэх Экег хилсдүүлсэн гэдгийг мэдээд өшөө авч байна гэж бид бодож байна. Юуны өмнө Бид Эке Фэйрберний удмынхан энэ хэргийн сэжигтэн биш гэдгийг нотлох хэрэгтэй байна. Фэйрберн сонссон зүйлдээ итгэж ч чадахгүй түүнийг хараад
- Намайг сэжиглэж байгаа юм уу?
- Тийм, бас үгүй.
- Би хэнийг ч алаагүй гэдгээ шударгаар хэлье гэж Фэйрберн ууртай хэллээ.
- Би үүнийг хүлээж авлаа гээд Фостер
- Харин бид таны хурууны хээг шинжилж сэжигтэн биш гэдгийг батлавал энэ мөрдлөгт их тус болно гэж хэлэв.
Фэйрберн зөвшөөрлөө. Дринквотер Фэйрберний хурууны хээг аваад дараа нь түүнийг цогцоснууд олдсон тэр хэдэн орой хаана байсныг лавлаж асуулаа. Тэр гэртээ байсан гэсэн бөгөөд үүнийг эхнэр нь батлав. Фостер түүнд итгэж байсан ч дараагийн хорин дөрвөн цагт ажиглалтан доор байлгахаар шийдэв. Дринквотерыг үүрэгт ажлаа дуусахад Фостер хэдэн асуулт нэмж тавилаа.
- Та Эке Фэйрберний тухай гэр бүлийн гишүүд, найз нөхөддөө ярьж байсан уу?
- Миний ойрын төрлийнхэн энэ талаар мэднэ. Миний хүү их сургуульд сурдаг, охин тэр орой найз охиныдоо байсан. Миний ах эхнэртэйгээ хамт Оксфордод амьдардаг. Бас миний гэр бүлийн түүх сонирхогчдын клуб байна.
- Тэнд бүгд энэ түүхийг мэдэх үү?
- Тийм ээ, би энэ тухай бяцxан илтгэл тавьсан юм.
- Хэзээ?
- Жилийн өмнө. Тэд бүр гайхсан шүү. Танд хэлж байсанчлан зөвхөн гэнэт баяжсан ч юм уу олон хүүхэдтэй болсон хүмүүс ч биш ихэнх өвөг дээдсийнхээ түүх намтрыг сонирхдог хүмүүс сайнаар хүлээж авсан.
- Таны илтгэлийг бусдаас илүү сонирхож, анхаарал хандуулсан эсвэл олон асуулт тавьсан хүн ажиглагдсан уу?
Фэйрберн бардамнасан шинжтэй инээмсэглэв. Фостер ядраагүй байсан бол түүнд уурламаар байлаа.
- Мөрдөгч өө, би дөчин есөн настай. Бүлгэмийн бусад хүмүүстэй харьцуулбал би чинь нэг муу нусгай жаал байхгүй юу. Клубын гишүүдээс хүн амины хэрэг үйлдэх хүн байхгүй. Харин маргааш орой бидний сар тутмын цуглаан болно. Та ч гэсэн очиж алуурчин баймаар хүн байгаа үгүйг харж болно.
Фостер үл мэдэг инээмсэглээд клуб, нарийн бичгийн даргын нэрийг тэмдэглэж авлаа. Түүний найдаж байснаас эсрэгээрээ хилс хэргийн тухай мэддэг хүмүүсийн хүрээ улам томорч байна даа гэж Фостер бодоод хүсэл зориг нь мохсон шиг санагдав. Тэр явахаар бостол
- Та яагаад Экег гэм буруугүй байсан гэж бодсон юм бэ? гэж Фэйрберн асуув.
- Би ямар нэг алдааг үнэрч нохой шиг мэддэг юм гэж Фостер хариуллаа. Дүүжлүүлэхийнхээ өмнө Эке Фэйрберний яснууд хугарсан байсан гэж тэр хэлж чадсангүй. Жон Фэйрберн үүнийг өөрөө олж мэдэх юм шиг Фостерт санагдав.
- Гайхалтай гэж Фэйрберн хэлээд Фостер Дринквотер хоёрыг гаргаж өгөхөөр үүд рүү хамт явлаа.
- Би ахтайгаа нэг удаа энэ тухай ярилцсан юм. Тэр үед намайг гэр бүлийнхээ түүх намтрыг судалж эхлэхэд ээж маань надад маш их уурласан. Ээж цусан төрлийнхний маань дунд алуурчин байсан учир намайг гүнзгий ухаж төнхөх хэрэггүй гэж хэлсэн. Дөрвөн жилийн өмнө нас барсан ээж маань түүнээс маш их ичдэг байсан. Энэ бол бараг өөр хоорондоо ч ярьж чаддаггүй бидний түүх намтарт өчнөөн олон жил хар толбо болж үлдсэн юм. Гэтэл одоо ичиж зовоод байхаар юм байгаагүй болж таарч байна. Тэр гэм буруугүй байжээ.
Тэд гар барилцаад салж явцгаалаа. Фостерт бас нэг тайлах оньсого гарч ирэв. Гэр бүлийнхэн нь Экегээс болж ичиж зовдог байсан гэнэ үү? Тэгэхээр Клара ахыгаа гэм буруугүй байсан гэж хэлээгүй байж таарах нь. Тэр магадгүй түүнийг буруутай гэдэгт итгэдэг байжээ.
- Тэр энэ түүх намтрыг судалж байсан нь сонирхол татаж байна гээд Дринквотер
- Магадгүй тэр шүүхийн буруу шийдвэрийг олж мэдсэн мөртлөө бидэнд үнэнээ хэлээгүй байх гэж нэмж хэллээ.
Фостер толгой сэгсэрч
- Би тэгж бодохгүй байна гэв.Фэйрберн эх нь өвөг эцгийнх нь тухайд барьж байсан байр суурины талаар хэрхэн ярьсныг Фостер бодоод түүнд их өрөвдөлтэй, харамсалтай санагдав. Эке Фэйрберн үхэх ялаар шийтгүүлээд зогссонгүй, түүний нэр үхснийх нь дараа ч зууны турш овгийг нь өвлөж авсан хүмүүсийн бусдаас ичиж зовох шалтгаан болж байжээ.

Оройн арван цаг болоход Наижл ажлаа дуусгав. Өдрийн турш цаас ширтсээр толгой нь өвджээ. Тэр гэртээ харьж, хэдэн цаг унтаж амран толгойгоо сэргээхийг хүсэж байлаа. Ажлын явцыг харвал маргааш бүтэн өдөр, магадгүй орой болтол суух төлөвтэй байв.
Наижл гэртээ орж ирэнгүүтээ буйдан дээрээ тэрийн унаад энэ чигээрээ унтсан ч болохгүй юм алга гэж бодлоо. Тэр радиогоо асааж ББС 4 дээр сувгийг тааруулан шөнийн турш намуухан дуунд бүүвэйлэгдэн унтахаар тухлан хэвтэв. Нэг эрэгтэй номноос аяны тэмдэглэл чангаар шулганан уншина. Наижлын нүд анилдаж эхэлтэл гэнэт үүдний хонхны жингэнэн дуугарч тэр их цочив. Энэ орой болсон хойно ямар чөтгөр нь ирдэг байна аа? Наижл нэг халамцуу хүн буруу хонх дарсан биз гэж бодоод дотуур холбоо руу очиж
- Хэн бэ? гэж бухимдаж уурласан хоолойгоор асуулаа.
- Хадер.
- Өө,
- Уучлаарай, би чамайг сэрээчихсэн үү?
- Үгүй, тийм юм болоогүй. Би гэртээ дөнгөж ирээд байна. Тэгээд радиогоо асааж...
- Би дотогшоо орж болох уу? Шевертс Буш их сайхан газар юм. Гэхдээ би энд шөнөжин зогсмооргүй байна.
- Тэгэлгүй яахав, уучлаарай. Би жаахан сандраад...
Наижл хаалга онгойлгох товчлуур дээр дарж, доор хаалга онгойн Хадерын шатаар өгсөх чимээг сонсоод үүдээ нээлээ. Хадер шатан дээр гартаа дарс бололтой нэг боодолтой юм барьчихсан гарч ирлээ.
Наижл Хадерыг дотогш оруулахад тэр үнэртэн
сэнгэнүүлэн хажуугаар нь өнгөрч зочны өрөө рүү явлаа. Хадер хүрмээ тайлж буйдангийн түшлэг дээр тавих зуур
- Сайхан сэтгэл гаргаж үүнийг онгойлгоод өгөөч гэж хэлээд цаасанд ороолттой дарсаа Наижлд өглөө.
- Бүтэн долоо хоног би бараг юу ч уусангүй, одоо харин ганц хундага уумаар байна. Би сая чиний гаргасан жагсаалтанд байсан Фэйрбернийхний нэгнийд очоод ирлээ. Сэжигтэй юм олоогүй. Тэднийх энэ хавьд ойрхон байсан болохоор
хэр байгааг чинь мэдэхээр ирлээ.
Наижл инээмсэглэлээ. Тэр хэдийгээр их ядарч унтаж амарна гэж бодож байсан ч Хадерын энд байгаа нь түүнд сайхан санагдав. Дарс ч гэсэн муугүй санаа байлаа. Хадер Нелла Перригийн аллага болсны дараахь өглөө мэргэжлийн үүднээс түүнд санаа тавих гэж энд ирсэн. Одоо бол өөр хэрэг байлаа. Хэдэн цагийн дараа тэд хоёулаа ажиллах хэрэгтэй гэж бодохоор Наижлд харамсалтай байв. Түүнд энэ баасан гаригийн орой жирийн нэг орой биш, бас тэд урьд нь байдгаасаа өөр байх шиг санагджээ. Наижл гал тогоо руу явж дүүрэн халбага сэрээ, хоолны хэрэглэл хийсэн шургуулгаа онгичсоор ашгүй дарс онгойлгогчоо олов. Хадер ард нь онгорхой хаалгаар цухуйгаад
- Эрж хайх ажил чинь хэр явж байна вэ? гэж асуув.
- Сайн явж байгаа гэж тэр хэлэх зуур онгойлгогчоор дарсны хөөсөн бөглөөг болгоомжтой сугалж авлаа. Наижл ханын шүүгээнээс хааяа хэрэглэдэг хоёр хундага авч дарс хийгээд нэгийг нь Хадерт өгөв.
- Алуурчинг хорин дөрвөн цагийн дотор барихын тулд гэж Наижл үгээ үргэлжлүүлэн хэлэв.
Хадер чанга хөхөрлөө. Түүнийг инээхэд царай нь гэрэлтэх мэт Наижлд санагдав. Хадер дарснаасаа нэг балгаад дух руугаа унжсан туг үсээ илж хойшлуулав.
- За тэгээд, цааш нь ... гэж тэр хэлээд буйдан сандал дээр суулаа. Наижл буйдан дээр суугаад ярьж эхлэв.
- Эллисийн овгийн нэр их элбэг болохоор амаргүй байх болно. Тийм учраас би одоохондоо эхлээгүй байна. Дарбиширыг би эхэлж судласан. Түүний овог дан "а" эсвэл "э"-тэй бичигддэг учраас бас амар байсангүй. Гэхдээ би 1879 он хүртэл үүнийг хайж олсон. Түүний элэнц өвөө нь тэр үед нэг сонинд редактор байсан Айвор Дарбишир гэгч байжээ.
- Ямар сонин бэ?
- Тэрнийг би одоохондоо мэдээгүй байна. Түүний нэр Хэний хэн вэ? лавлах номд байхгүй байсан, тэгэхээр тэр том сонины газар ажиллаж байгаагүй. Айвор Дарбишир Кенсингтонд амьдарч байсан болохоор цагдаагийнханд нилээн шүүмжлэлтэй ханддаг байсан Кенсингтоны Мэдээ сонинд ажиллаж байсан байж магадгүй. Хадер толгой дохиод
- Дарбиширийн сарвуунуудыг тасалсан. Сэтгүүлчид өөрсдийн санаж бодсноо бичгийн машинаар эсвэл гараараа бичиж илэрхийлдэг. Тэгэхээр энэ тохирч байна гэж хэллээ.
- Би бас Нэлла Перригийн өвөг эцгийг олсон.
Хадер цүнхнээсээ тэмдэглэлийн дэвтэр гаргаж ирлээ.
- Түүний элэнц өвөө нь Фэйрберний шүүх хуралд гэрчээр оролцсон Стаффорд Пиерси мөн байна лээ.
- Бинго.
- Энэ тийм ч хялбар байгаагүй. Тэдний удамд Пиерси гэдэг нэртэй хүмүүс байгаагүй. Харин би Сиэмус Перри гэдэг 1892 онд төрсөн, эцэг нь тодорхой бус хүн олсон. Түүний эх нь Ирланд гаралтай Ниэф Перри гэдэг эмэгтэй байсан. Түүний нэр төрсний гэрчилгээн дээр бичигдсэн, харин эцгийн нэр байгаагүй. 1891 оны хүн амын тооллогонд би тэр эмэгтэйг олсон. Тэр Стаффорд Пиерсигийн гэрийн үйлчлэгч байжээ.
- Пиерси гэрлэсэн байсан уу?
Наижл толгой дохилоо.
- Муу хөгшин төгцөг.
-Тэр Ниэфийг ямартай ч мөнгөгүй хоосон үлдээгээгүй байна гэж Наижл нэмж хэлэв.
- Тэгээд л Перригийнхэн хөрөнгөө Ноттинг Хиллд арвижуулсан байж дээ. Элэнц эмээ нь эзэнтэйгээ явалдсанаас тэдний удам үүссэн гэдгийг тэд мэддэг болов уу?
- Стаффорд Пиерси яагаад Экегийн эсрэг мэдүүлэг өгснийг би мэдэх шиг болсон гэж Наижл хэлээд
- Пиерси хөрөнгө шамшигдуулсан хэргээр шоронд хоригдож байгаад 1893 онд нас барсан байна. Тэр магадгүй иймэрхүү хэргийг олон жилийн турш үйлдэж, цагдаагийнханд хахууль өгч аргалдаг, эсвэл Фэйрберний шүүх хурал дээр худлаа мэдүүлэг өгсөн шигээ тэдэнд ашиглуулдаг байсан биз гэлээ.
Хадер санал нэгтэй байгаагаа харуулах мэт толгой сэгсрэв. Тэд радио сонсож хэсэг чимээгүй сууцгаалаа. Наижлд уул нь чимээгүй аниргүй сууцгаах нь эвгүй санагдаж энэ байдлыг эвдэхийг оролддог бол харин энэ удаа тэгсэнгүй.
- Одоо бидэнд алуурчин энэ хэргүүдийг ямар зорилготой үйлдэж байгаа нь тодорхой болсон. 125 жилийн өмнө болсон хэргийн төлөө өш хонзонгоо авна гэвэл нэгэнт цаг хугацаагаар аялж чадахгүй учраас тэр буруутай хүмүүсийн генийг өвлөж авсан үр удмыг нь тамлаж алахаас өөр аргагүй байсан биз гэж Хадер эцэст нь хэлэв.
- Тэр өвөг эцгүүдийнх нь хийсэн хэргийн төлөөс болгон тэдэнд ял оноож шийтгэсэн байна гэж Наижл өөрийн бодлоо нэмж хэлээд
- Би нэг удаа Фостерт "Даравч далдайна, булавч бултайна" гэж хэлсэн. Өнгөрсөн бүхэн бидний дэргэд оршсоор байдаг, чи түүнээс бултаж зайлж чадахгүй гэлээ.
Наижл Хадерын хоосорсон хундагыг авч гал тогооны өрөө рүү очиж дарсаар дүүргэв. Түүнд Хадерын энд байгаа, бас дарс уусан нь нөлөөлсөн бололтой ядарч байсан нь ор мөргүй арилжээ. Наижлыг буцаж ирэхэд Хадер түүнийг сонирхсон харцаар ширтэн
- Чи өөрийнхөө өнгөрсөн цаг үеийг хэзээ эргэж харъя гэж бодож байна? гэлээ.
- Тэр чинь юу гэсэн үг вэ? гэж Наижл болгоомжтой асуулаа.
- Чиний төрсөн гэр бүлийнхэн. Кофены газар анх уулзахад Фостер бид хоёрт чи өөрийгөө өргөмөл, төрсөн эцэг эхээ мэдэхгүй гэж хэлж байсан.
- Өө тийм л дээ. Би заримдаа үүнийг хэзээ нэг цагт тодруулна гэж боддог.
Энэ бол худлаа байлаа. Наижл өөрийн энэ нууцлаг өнгөрсөн үеийн тухай ер нь боддоггүй ажээ. Тэр хэдэн мянган гэр бүлийн түүх намтрыг төлбөр аван амжилттай судалж байсан. Тэгсэн ч загасчны морь усгүй гэдэг шиг тэр өөрийнхөө талаар юу ч мэдэлгүй өнгөрчээ. Гэхдээ Наижл энэ тал дээр хэзээ нэг өдөр шийдвэр гаргана гэдгээ мэддэг.
- Чамайг тэр бүртгэл анкетуудыг үзэж байхдаа төрсөн эцэг эхээ хайж чадна гэж би бодсон юмсан гэж Хадер хэлэв.
- Тэгж болно.
- Гэхдээ чи үүнийг хийж үзээгүй байх нь ээ?
- Хийж үзэлгүй яахав.
- Тэгээд чи юу олж чадсан бэ? Хэрэгт дурлаж байгааг минь өршөөгөөрэй. Наижл инээвхийлэн
- Зүгээр дээ гэснээ
- Олж тодруулахад хэцүү байсан. Би нэг эмэгтэйн хаягийг олсон боловч тэр нас барчихсан байсан. Эцгийн талаар ямар ч мэдээлэл байхгүй болохоор түүний тухай хэлж өгөх хүн олдоогүй. Тэгээд л би үүнийг орхичихсон. Өмнөх зүйлийг мэдэхгүйгээр хүн амьдарч болно шүү дээ. Чи бүгдийг мэдэж чадаагүй ч сэтгэл өвтгөхөөр юм олж мэдэхгүй байна гэдэг тийм ч муу юм биш. Ингэж бодох нь бас сэтгэлд амар байдаг юм. Тэгсэн ч бүхнийг мэдэж чадаагүй болохоор чи дотроо хариулт аваагүй бөөн асуулт тээж, сэтгэл гонсгор үлддэг гэлээ.
Наижл дарснаас нэг том балгалаа. Хадер туг үсээрээ оролдох зуур түүнийг ажиглан харсаар. Түүнд тавих олон асуулт байгаа гэдгийг Наижл мэдсэн ч энэ хэцүү санагдсангүй, харин өөрийг нь сонирхож байгаа нь таатай санагдав.
- Чамд хөгжим бий юу? гэж Хадер гэнэт асуулаа.
- Надад пянз тоглуулагч бий гэж Наижл хариулаад ном, сэтгүүл дүүрэн өрөөгөө тойруулан харснаа
- Тэр энд хаа нэгтээ байх ёстой гэлээ.
- Хөөе, пянз гэсэн үү? Есүс минь. Наижл, чи их хоцрогджээ.
- Би хуучны эд зүйлсэд их дуртай. Орчин үеийн юмс хурдан хуучирч моодноос амархан гардаг, эсвэл худалдаанд шинэ загвар нь гарч ирээд хуучнаа орхихоос өөр аргагүй болдог. Тэд чинь бүгд бөөний бараа, хог новш. Би сэтгэлээ зориулж хийсэн чанар сайтай юманд дуртай.
Наижл босож, номын шүүгээ рүү очин давхарлаж тавьсан сэтгүүлүүдийг зайлуулж, тоосонд дарагдсан пянз тоглуулагч гаргаж ирлээ. Тэр тоглуулагчийн тагийг онгойлготол гар нь хугарчихсан байв.
- Гар нь хугарчихаж гэж тэр хэлээд хугархайг өргөж Хадерт харууллаа.
- Чамд хэзээ ч СД тоглуулагч байгаагүй гэдэгт итгэмээргүй юм аа гэж Хадер хэлээд радио руу очиж хөгжмийн суваг дээр тааруулав. Энэ бол Наижлын мэдэхгүй нэг хуучны гоцлол дуу байлаа. Түүний сонирхол далаад оны эхээр хит болж байсан хэдэн дуунууд, Леонард Гохан, Наил Янг, Боб Диланы бүтээлүүдээс хэтэрдэггүй, бүх цуглуулгаа түүний төрсөн он, 1974 хүргээд орхижээ. Саксафон хөгжим гэнэт чанга эгшиглэж эхлэхэд Хадер өөрийн эрхгүй инээд алдснаа суудалдаа эргэж суугаад хундагатай дарснаас уулаа. Наижл дахин дарс нэмж хундгалах гэтэл Хадер татгалзан
- Би жолоо барих ёстой гэлээ.
Наижл өөртөө дарс жаахан нэмж хийгээд тэд хамтдаа хөгжим сонсож хэсэг суув. Хадер нүдээ аньжээ. Наижл түүнийг унтчихсан юм болов уу гэж өөрөөсөө асуув. Хөгжмийн ая дуусангуут Хадер нүдээ нээлээ. Тэр гүн санаа алдснаа
- Ажлынхаа завсраар хааяа тайвширч амрах ч сайхан шүү. Фостер ингэж чаддаггүй юм. Энэ түүнд маш хэрэгтэй гэж би бодож байна гэв. Наижл Фостерыг ойлгож байлаа. Нэлла Перригийн цогцсыг олсон тэр оройноос хойш Наижл алуурчинг баригдаасай гэж маш их хүсэж байгаа билээ. Тэр өөрөө тайван унтаж чадахаа байж, алуурчинг олохын тулд өнгөрсөн үйл явдлыг судалж, өөрийгөө аль болох завгүй байлгах болжээ. Хадер бодлыг нь уншсан мэт
- Би чиний юу мэдэрч байгааг ойлгож байна. Энэ их шаналгаатай байдаг гэж хэлснээ гараа дэлгэн
- Миний ертөнцөд тавтай морил гэлээ.
- Чамайг яагаад мөрдөгч болсныг асуувал чи дургүйцэхгүй биз?
- Үгүй яалаа гэж. Би гэмт хэргийг илрүүлэх арга барилаар суралцсан юм. Сургуулиа төгсчихөөд юу хийх вэ гэж бодсон чинь надад хоёр сонголт байсан. Цааш суралцаж, зөвхөн онолоор дагнаж гавьтай хийж бүтээсэн юмгүй үлдэх, эсвэл цагдаагийн газар ажилд орох. Би тийм ч сайхан харагддаггүй, хэцүүг нь сонгосон.
- Тэгвэл яагаад Лондонд гэж?
- Ажлын маань хувьд их юм сурж мэдэж болох хамгийн сонирхолтой газар, бас энд юу ч тохиолдож мэднэ гэж би хэлмээр л байна. Энэ ч бас тийм. Яг үнэндээ би нэг эр хүнээс болж энд ирсэн юм. Тэр бид хоёрын харьцаанд сайн сайхан зүйл болоогүй ч, Лондон хот бид хоёрын хувьд бол өөр хэрэг.
Тэд дахиад нэг хэсэг чимээгүй сууцгаалаа. Радио ч дуугүй болов. Хадер гэнэт
- Их сургууль дээр чиний зүрхийг хэн шархлуулсан юм бэ? гэж асуулаа. Наижл цочирдсон хэдий ч дарс зоригтой байхад нь тус болов.
- Миний зүрхийг шархалсан гэж чамд хэн хэлсэн юм бэ? гэж тэр зориглон асуулаа.
- Чи өөрөө хэлсэн. Намайг өнгөрсөн бүтэн сайнд энд байхад чи энэ талаар олон юм хэлээгүй ч би харцнаас чинь мэдсэн юм. Чи энэ хоёр цэнхэр нүдээрээ их эмзэглэж, зовж шаналсан шинжтэй харж байсан. Наижл юу хэлэхээ мэдсэнгүй.
- Би чиний энэ нүд, дөрвөлжин хүрээтэй зузаан нүдний шил, тэгээд энэ ичингүйрсэн инээмсэглэл, энэ бүгд эмэгтэй оюутнуудын анхаарлыг их татдаг байсан гэж мөрийцье.
Наижлын сандарсан царайг харсан Хадер дуугаа өндөрсгөн
- Нээрэн оюутан байсан юм уу? гэж гайхан асуулаа.
Наижл толгой дохив. Хадертай дарс хувааж ууж байгаа нь зөвхөн нэг удаагийнх биш гэдэгт итгэсэн тэрвээр түүнд бүх үнэнийг ярьсан нь дээр юм шиг санагдав.
- Тэр хорин есөн настай, философийн ангийн оюутан байсан . Миний оюутан биш. Би гэр бүлийн түүх судлалын хичээл заадаг байсан боловч надад тэр ангид түүхийн хэдэн хичээл заахыг санал болгосон юм. Лили мастераа хамгаалаад их сургуульд үлдэж ажиллахыг хүсэж байсан болохоор би түүнд надтай хамт гэр бүлийн түүх судлалын дамжаа нээж ажиллах санал тавьсан. Бид дотно найзалж дараа нь... Наижл тохирсон үг олж хэлэхийг оролдов.
- Дараа нь та нар хайр сэтгэлийн холбоотой болсон уу? гэж Хадер туслах гэсэн мэт асууснаа нүдээ анивчлаа.
- Тэгж хэлж болох юм, тийм ээ.
- Яагаад больчихсон юм бэ?
- Тэр гэрлэсэн байсан.
- Өө.
- Биднийг үерхдэг байхад тэр нөхрөөсөө тусдаа амьдарч байжээ. Би түүнийг нөхөртэй гэж мэдээгүй. Тэр энэ тухайгаа надад сүүлд хэлсэн. Тэгээд нөхөр нь эргэж нийлье гэж хэлсэн, тэр ч бас дахин оролдож үзэхээр шийдсэн гэсэн.
- Тэр өдөр л чамд тэр нөхөртэй гэдгээ хэлсэн юм уу? Яадаг гичий вэ гэж Хадер зэвүүцэн хэллээ.
- Тийм ээ. Тэр надад сайн болсондоо хамт байсан биш юм шиг байна лээ. Тэр их сургуульд ажиллахаар болсон. Үнэнийг хэлэхэд өчнөөн юм болсны дараа өдөр бүр түүнтэй хамт ажиллана гэдэг надад хэцүү санагдсан. Түүнээс гадна их сургууль мөнгөгүй болж гэр бүлийн түүх судлалд зарцуулах зардал маш бага болсон. Тэгээд л би тэндээс явсан даа.
- Чи зөв юм хийсэн байна. Наижл мөрөө хавчснаа
- Одоо би үүнийг тоохоо больсон гэлээ. Хадер хөмсгөө өргөж
- Чи яагаад ингэж хэлж байгаа юм бэ? гэж асуув. Нүүр нь халуу шатаж улаа бутрахыг Наижл мэдэрлээ. Хадер инээмсэглэснээ
- Чи бараг шургаж унах гэж байна. Одоо амарсан чинь дээр. Би чамайг төрсний гэрчилгээнүүд дээр унтаад өгөөсэй гэж хүсэхгүй байна гэж хэлээд босов. Наижл бас түүнийг дагаж босохдоо
- Би энэ талаар анх удаа л чамд ярилаа гэлээ. Хадер
- Таны хэлсэн бүхэн чинь шүүх хурлын өмнө таны эсрэг ашиглагдах болно гэж хэлэв.
Наижл хэдийгээр их ядарсан байсан ч түүнийг явуулмааргүй байлаа. Хадерын энд байх нь түүнийг тайвшруулж байжээ. Түүнийг явсны дараа орондоо орвол харанхуйд Нэлла Перригийн дүр нүднийх нь өмнө дахин гарч ирэн унтаж чадахгүй хөрвөөсөөр байх болно гэдгээ Наижл мэдэж байв.
- Ирсэнд чинь баярлалаа гэж хэлэхэд нь Хадер дахиад инээд алдахыг хараад Наижл
- Би чин сэтгэлээсээ хэлж байна гэж нэмж хэллээ. Хадер хаалганы дэргэд дотроо эргэлзсэн мэт зогсчихов. Ямар нэг юм хэлэх эсвэл хийх ёстой юм шиг Наижлд санагдлаа. Тэгтэл
- Зүгээр ээ гэж Хадер хэлснээ мөрөн дээр нь гараа тавиад хацрыг нь үнсэв. Түүний уруул зөөлхөн ажээ. Хадер цүнхээ мөрөндөө тохоод хаалга руу эргэн алхах үедээ
- Юмыг яаж мэдэхэв, энэ хэрэг дуусвал дахиад хамт ингэж суух ч юм бил үү. Хэрвээ тэгвэл надад сайхан санагдах болно гэснээ
- Харин дараагийн удаа чи ахиухан дарсны бөглөө мултлахад санаа тавиарай гэж нэмж хэллээ.

24


Өглөө эрт Наижлын суусан такси Лондон хотын хоосон шахам гудамжаар сурмаг гэгч нь сум шиг хурдалсаар ГБТ-ийн өмнө ирж зогслоо. Наижл дөрвөн цаг орчим л унтжээ. Цайны газар хүнгүй хоосон байсан тул тэр жаахан эрч хүч авахаар тамхиа хэдэн удаа ороож татлаа. Автомат машины кофе нэртэй хөөсөрч зунгааралдсан шингэн түүнд энэ эрч хүчийг өгч чаддаггүй ажээ.
Тэр шүүх хуралд оролцсон хүмүүсийг судалж үзээд, үр хойч нь одоогоор аюулд учрах магадлалтай байгаа дараахь гурван хүнийг тогтоож чаджээ. Үүнд: улсын яллагчаар ажилласан парламентийн гишүүн, хааны зөвлөх, Жон.Ж.Дарт, Фэйрберний өмгөөлөгч байсан Жосеф Гаррет, Скотланд Ярдын мөрдөгч Хэнри Физер нар. Шүүх хурлын үед гол үүрэг гүйцэтгэсэн, чалчаа Дартын төрлийнхний аль нэгний хэлийг огтлох юм биш биз гэж Наижл айж түгшин бодлоо. Тэр Дартыг 1881 оны хүн амын тооллогын жагсаалтнаас амархан олов. Дарт тэр үед дөчин долоотой, тэр үеийн чинээлэг дүүргийн нэг Бэкслэй Хиетэд амьдарч байжээ.
Хадер орж ирэн дэргэд нь суугаад Наижлыг харан инээмсэглэлээ. Өчигдөр орой болсон явдлын дараа Хадерыг дахин харж чадах эсэхдээ эргэлзэж байсан Наижлын санаа амарч сэтгэл санаа нь өөдрөг болов. Тэр бидний хооронд юу ч болоогүй мэт байхыг хүсч байгаа юм болов уу? Хадерын инээмсэглэл энэ бодлыг үгүйсгэсэн боловч тэдэнд цаг бага байгааг сануулах мэт түгшсэн харцнаас нь ажлаа яаравчлан хийхийг хүсэж байгааг Наижл олж хараад дахин бүх анхаарлаа ажилдаа төвлөрүүлэв.
Дартын нийгэмд эзэлж байсан өндөр байр суурины ачаар түүний үр хойч, төрөл төрөгсдийг олох нь хэцүү биш байлаа. Тэд нар Лондон хот болон алслагдсан хөдөө газар тархан амьдарцгааж байжээ. Өглөөний турш тэднийг эрж олох ажил үргэлжилсний эцэст Наижл бүх төрөл төрөгсдийн нэрсийн жагсаалтыг нэгтгэн гаргаж авав. Хадер нэрсийн жагсаалтыг мэдээллийн өрөө рүү факсаар дамжуулсныхаа дараа утсаар ярихаар түр холдон явахад нь Наижл түр завсарлахаар шийдэн цайны газар луу явлаа. Гэтэл гэнэт Дэйв Дакворт замыг нь хөндөлдөн гарч ирэв.
- Тэгэхээр Кэйбл гэм буруугүй байсан болж таарах шив гэж Дакворт хэллээ. Тэр гараа халаасандаа лав шургуулан хөлөн дээрээ тогтож ядах мэт займчин зогсоно.
- Тийм юм болсон гэсэн гэж Наижл хэлэв. Дакворт түүнийг анхааралтай ажиглан харснаа
- Миний хийж байгаа судалгаа ахиухан төлбөр амалсан учраас үүнийг ухаж төнхөж чадахгүй байгаа болохоор үнэндээ харамсалтай л байна гэж хэлээд санаа алдлаа.
- Би чамайг хувийн нарийн бичгийн даргатайгаа байхыг
харсан. Наижл кофеноосоо балгаад
- Энэ гаргаж байгаа зан авираас чинь ажаад байхад мөрдөгч болсон бол чамд дээр байж дээ.
- Ажил чинь сонирхолтой байгаа бололтой дог, тийм ээ? гэж Дакворт Наижлын егөөдлийг үл тоон асуулаа.
- Одоогоор амьд байгаа төрөл төрөгсдийн талаархи мэдээлэл хайж байгаа юм.
- Өө, миний хийж байгаатай адилхан юм байна. Ямартай ч эндээс овоохон мөнгө олж болно шүү гэж Дакворт хэлэв. Наижл түүнийг харснаа
- Гэхдээ энэ шуугиан тарьдаг хэвлэлийнхэнд тохирохоор мэдээлэл биш юм шиг санагдах юм. Үгүй гэж үү? Дакворт түүний ээлжит өгөөдлийг үл тоон
- Баян, нэр хүндтэй хүмүүсийн өнгөрсөн баларсныг ухаж төнхөхөөс залхаж байна. Харин иймэрхүү судалгаа хийх чинь сонирхолтой, бас маш их унацтай ажил. Би одоо энэ судалж байгаа Кэллог гэдэг тэр ер бусын эрийг сонирхож байгаа хүнээс илүү их мөнгө салгаж магадгүй юм шиг байна.
Наижл түүний ярихыг анзаарахаа больж толгой дохьсон болов. Тэр ажлаа үргэлжлүүлэхийн өмнө жаахан амрахыг хүсэж байлаа. Үдийн цайгаа уухаар ирж байгаа хүмүүсийн дунд Хадер тэднийг хянамгай ажигласаар ирж явахыг Наижл олж харав. Дакворт Хадерыг харангуутаа тэндээс холдон явлаа. Хадер түүний араас харснаа нүүрээ ярвайлгав.
- Энэ хачин нөхөр чамаас юу хүссэн юм бэ?
- Сурсан зангаараа энэ тэрийг шиншлээд л явж байна. Энэ бол түүний хийдэг ажлын нэг.
- Яадаг муу новш вэ гэж Хадер хэлээд
- Багийнхан Дартынхны жагсаалтыг авсан. Тэд хүн нэг бүрийг шалгаж үзнэ гэсэн.
- Нөгөө Фэйрбернийхний жагсаалт юу болсон бэ?
- Фостероос одоохондоо хэрэгтэй юм олж сонсоогүй. Тэр их ядарсан байна. Гурван өдөр нойргүй явж байгаад өчигдөр орой ажлын байран дээр хэдэн цаг дугхийсэн гэж тэр хэлсэн. Би Фостерыг гэртээ харьж жаахан амар гэсэн чинь надад бүр уурласан шүү. Тэр хэрвээ энэ чигээрээ яваад байвал үнэхээр шургаж унана.
Наижл ажлаа дахин үргэлжлүүлэхээр мөрдөгч Хенри Физерийн бүртгэл дээр анхаарлаа хандуулав. Түүний овгийн нэр хаанаас гаралтай нь тодорхой боллоо. Физер тухайн үед Прусст хамаарагдаж байсан Берлинд төржээ. 1848 онд эхэлсэн Европын ихэнх газар нутгийг хамарсан үймээний хөлөөс дайжин зугтаж эх орноо орхисон залуухан Физер тэр үед амгалан тайван байсан Англид ирж суурьшсан байна. Хенри Лондон хотын уугуул бүсгүй Мэритэй гэрлэж, Стэнли гэдэг хүүтэй болжээ. 1881 оны хүн амын тооллого хүртэл тэдний ихэнх мэдээллийг олоход амар байсан боловч 1891 оны хүн амын жагсаалтнаас Физерийн гэр бүлийнхнийг олсонгүй. Тэдний нэрс нас барагсдын бүртгэлд ч байсангүй.
Наижл цүнхнээсээ хаяг тэмдэглэдэг дэвтрээ гарган Германд амьдардаг, ажил төрлийн сайн холбоотой нэг удам судлаачийн дугаарыг оллоо. Германаас цагаачилж ирэгсдийн ихэнх нь нутаг руугаа буцдаг байжээ. Наижл танил руугаа утасдан Хенри буюу Хэнрих Физер, түүний англи гаралтай эхнэр болон хүүхдүүдийг 1881 оноос эхлэн бүртгэл анкетнаас олж өгөхийг хүсэв. Хэрвээ үүнийг хурдан хийж өгвөл сайн хөлс төлнө гэдгээ мэргэжил нэгтэндээ ойлгуулахаа Наижл мартсангүй. Эрэл мухардсанд Наижл бухимдаж уур нь хүрч байв. Иймэрхүү хүнд асуудлыг даваад гарчихвал харин үнэхээр урам зоригтой болдог ажээ. Ийм төрлийн ажил хийхэд харин чи сүсэг бишрэлээ умартаж, зөн билэгтээ найдах хэрэг их гарна. Тэр Физерийн асуудлыг түр цааш нь тавиад Жосеф Гарретийн мэдээллүүдийг хайсанд санасныг бодвол амархан байлаа. Дэлхийн хоёрдугаар дайны үеэр Гарретийн удмын эрэгтэйчүүд амь үрэгдэцгээж 1960-аад оны үед бараг хүн үлдээгүй байжээ. Наижл Гарретийн удмын одоо амьд байгаа таван хүнийг оллоо.
Наижл тэдгээр хүмүүсийн нэрсийг тэмдэглэн авч байтал Германаас танил нь утасдаж судалгааныхаа үр дүнг хэлж өгөв. Тэр Физер, түүний англи гаралтай эхнэрийн талаар ямар ч мэдээлэл олдсонгүй гэлээ. Физер төрсөн нутаг руугаа буцаж яваагүй байжээ.

Цаг мөч өнгөрөх тусам Фостер бараг тэнхээ тамиргүй болж байлаа. Тэр мэдээллийн өрөөнд толгойн оройгоо үе үе илэн хойш урагш холхисоор байв. Кофе уугаад ч нэмэр болсонгүй. Одоо бүр түүний толгойноос гадна нүднийх нь ухархай хатгуулж өвдөнө. Өөрт нь ганцхан никотин л туслах юм шиг Фостерт санагдаж байлаа. Фостер урьд нь олон хоногоор нойр хоолгүй ажиллах үедээ тамхиа угсруулан татсаар ядаргаагаа давж чаддаг байжээ. Харин одоо тамхинаас гарсан болохоор тэр гар хоосон мэт болжээ. Харрис Фостерыг явж амар гэсэн боловч түүнд дуусгах шаардлагатай хэд хэдэн ажил үлджээ.
Дөрөв дэх хохирогч Патрисиа МакДугаллыг хамгийн сүүлд ням гаригийн үд дунд Холланд Паркт нохойгоо салхилуулж явах үед хүн харжээ. Хатагтай МакДугалл өдөр бүр, ихэвчлэн орой цагаар тэнд зугаалдаг байсан бол харин тэр өдөр үдийн алдад цэцэрлэгт хүрээлэнгийн кафе ресторанд сууж кофе уун тамхи татжээ. Түүнийг төлбөрөө хийгээд явснаас хойш дахиж хэн ч олж хараагүй байна. Өчигдрөөс хойш мөрдлөгийн багийнхан эмэгтэйн зургийг тэдэнд байгаа сэжигтний аман зурагтай хамт цэцэрлэгт хүрээлэнд орж гарч байгаа хүмүүст үзүүлсэн боловч тэднийг харсан хүн олдсонгүй. Нохой бас сураггүй алга болжээ. Фостер нохойг хэн нэгний хаалганы урд үхсэн олдоно гэдэгт итгэлтэй байлаа.
Наижл Барнес амьд байгаа хүмүүсийн нэрсийн жагсаалтуудыг эхнээс нь гаргаж эхэлжээ. Фостер Энди Дринквотерын тусламжтай цагаан самбар дээр Фэйрберн, Дартс, Гарретынхны удмын модны зургийг гаргав. Тэр үеийн шүүх хуралд байсан хүмүүсийн нэрсийг самбарын дээд талд, доор нь одоо амьд байгаа тэдний үр хойч, төрөл төрөгсдийн нэрсийг бичжээ. Фэйрбернийхний жагсаалтанд уулзаж ярьсан хүмүүсийн нэр дээр хэдийн тэмдэглэл хийж, тэднийг хорин дөрвөн цагийн турш ажиглалтанд байлгахаар зохион байгуулсан байна. Фостер нэрсиййн жагсаалтыг харвал Фэйрбернийхнээс холбоо тогтоогоогүй долоон хүн үлдсэн байлаа. Тэдний олж уулзсан хүмүүсийн хурууны хээ хэргийн газар дээр олдсон хурууны хээтэй тохирсонгүй.
Фостер Жон Ж, Дарт, Жосеф Гарретын удмын бүх хүмүүсийг ирэх хорин дөрвөн цагийн турш тэдэнд мэдэгдэхгүйгээр хяналтанд байлгаж, болзошгүй аюулаас сэргийлэхийн тулд тэдний гэр эсвэл ажлын байрны урд нэг нэг машин зогсоох тушаал гаргажээ. Хэрвээ тэдний нэг нь цуврал алуурчны дараагийн хохирогч болж болзошгүй гэж мэдэгдвэл эмх замбараагүй үймээн дэгдэх болно. Энэ үйл ажиллагаанд өөр хэрэг дээр ажиллаж байсан багийнхан болон бусад цагдаагийн газруудыг татан оролцуулжээ. Өглөөний сонинд цагдаагийнхны гаргасан алдааг басамжлан бичсэнийг уншаад маш их айн цочирдсон ахлах комиссар Харрис Фостерт хэрэгтэй гэсэн бүх туслалцааг бэлтгэн өгч байгаа билээ.
Фостерыг Фэйрбернийхний бас нэг гэм буруугүй хүний нэрийг дарж байх үед Дринквотер хүрч ирэв. Тэр дахиад нэг хүний амь үрэгдэх юм биш биз хэмээн эмээж байлаа.
Одоо Фэйрбернийхнээс зургаан хүн үлджээ. Алуурчин тэдний дунд байгаа болов уу? эсвэл Фостерын мөрдлөг дахиад мухардалд орох юм болов уу?
- Юу болсон бэ, Энди?
- Шинжээчдийн шинжилгээгээр сүүлчийн хохирогчийн хувцсан дээрээс ДНК-ийн ул мөр олдсон байна. Хохирогчийн цогцсыг орон сууцны байранд хүргэхээр дээшээ өргөж авч явахдаа их хүч гаргаснаас алуурчин их хөлөрсөн бололтой. Эмэгтэйн цамцан дээрээс хөлсний дуслууд олдсон. Фостер тэр дороо бүгдийг эргэцүүлэн бодлоо. Алуурчин одоо хэрэг үйлдэхдээ хайш яйш болж байна. Тэр өмнөх хохирогч нар дээр гаргаагүй алдаагаа гаргаж эхэлжээ. Тэр биеэ хэтэрхий тоож байна. Одоо харин тэд мөрдлөгт зайлшгүй хэрэгтэй байсан алуурчны үлдээсэн ул мөрийг олжээ. Фостер шинжээчийн багтай холбоо барьж Анатомийн Музейд байгаа Фэйрберний араг яснаас дээж авах хүн явуулж, хөлснөөс олдсон ДНКтай харьцуулахыг даалгалаа. Хэрэв энэ хоёр ДНК тохирвол Фэйрбернийхний үр хойч нарын нэг нь алуурчин гэсэн түүний таамаглал батлагдах болно.
Утсанд нь дуудлага орж ирэв. Энэ Хадер Женкинс байлаа.
- Физер бүх бүртгэлээс алга болчихлоо. Түүний болон эхнэр хүүхдийнх нь талаар ямар ч мэдээлэл олдсонгүй гэж тэр хэлэв.
Фостер тэдний азгүйтэлд уур нь хүрч дэлбэрэх шахав. Тэр эхэндээ 1879 оны шүүх хуралд гол үүрэг гүйцэтгэсэн хүмүүсийн нэг Физерийг нэг их тоогоогүй билээ. Магадгүй алуурчин ч гэсэн тэгсэн болов уу? Фостер тэр хахуульд идэгдсэн новшийн нүгэл нь нүдээрээ гарч өөрөө амиа егүүтгэн хорвоогоос бүр мөсөн тонилсон биз гэж бодлоо. Гэхдээ түүний гэр бүл яагаад алга болсныг үүгээр тайлбарлах аргагүй.
- Наижлд эрлээ үргэлжлүүл гэж хэл. Тэр хаашаа, ямар архивт очихыг хүснэ, тэр бүгд түүний өмнө нээлттэй байх болно гэж Фостер Хадерт хэллээ.

Бүрий болох үед Фостер, Дринквотер хоёр Хансловын салхи нэвт үлээсэн цугларалтын байранд орж ирлээ. Фостер туйлдаж ядарснаас хөлөө зөөх бүртээ хамаг хүчээ шавхах хэрэгтэй болж байлаа. Тэр Баруун Лондон дахь ГБТ рүү очсоныхоо дараа гэртээ харьж амрана гэж өөртөө амалжээ. Мөрдлөгийн багийнхан бүгд байраа эзэлж, сэжигтнүүд, болзошгүй хохирогчид шөнийн турш ажиглалтанд байх болно. Павис Талбайг ямхын төдий газар ч үлдээлгүй шалгаж бүрэн хамгаалалтанд авчээ. Одоогийн байдлаар тэд алуурчнаас нэг алхмын өмнө түрүүлж хөдөлсөн бололтой. Тэгсэн ч Фостерын сэтгэл зовсон хэвээрээ байлаа. Алуурчин сүүлчийнхээ хэргийг үйлдэж амжих болов уу?
Цугларалтын байр өвөл юм шиг их зэврүүн ажээ. Жон Фэйрберний хэлсэнчлэн тэнд ирэгсдийн ихэнх нь болох тэтгэврийн насны буурал толгойтой олон хүмүүс бандан сандал дээр эгнэн сууцгаажээ. Хүмүүсийн гол дунд шахам сууж байсан Фэйрберн тэдний орж ирэхийг хараад гараа далласанд Фостер хариуд нь толгой дохилоо. Урд талд нэг нэхмэл ноосон цамцтай өвгөн дэлгэцэн дээрх диаграмм руугаа заан тайлбарлаж байгаа харагдана.
Энд цугларсан хүмүүсийн хурууны хээг авахын тулд эхлээд нөгөө өвгөний яриагаа дуусгахыг хүлээх хэрэгтэй болсон тул Фостер Дринквотертой хамт хүмүүсийн ард очиж зогслоо. Өвгөний нэг хэвийн намуухан дуугаар хүүрнэхийг сонссоор Фостерын толгой тугалга цутгачихсан мэт хүнд оргино. Тэрбээр өвгөний яриаг чихнийхээ хажуугаар өнгөрөөж байснаа унтчихгүй сэрүүн байхын тулд үг бүрийг нь анхааралтай сонсож эхэллээ.
- Өвөг дээдэс нь эх орныхоо төлөө тэмцэж, өөрийн үндэс угсаагаа авран хамгаалах үйлсэд хэрхэн хувь нэмрээ оруулж байсныг өгүүлсэн түүх намтраа мэдэхгүй хүмүүс одоо байгаа бүхнээ хайрлан хамгаалж, цэцэглэн хөгжүүлэх нь хичнээн чухал болохыг ойлгож чадахгүй. Он жил улиран өнгөрөх тусам түүх бидэнд хэтрүүлэгтэй, үнэнд нийцэхгүй юм шиг санагдаж эхэлдэг. Үнэн чанартаа бид хувиа хичээсэн хүмүүс болж хувирчээ. Хорвоо ертөнц зөвхөн биднийг, бидний ахуй орчинг тойрон эргэлдэж байдаг. Бид өөрсдөдөө анхаарал тавих үедээ дэргэдэх үнэнийг олж харахыг хүсэхгүй зөвхөн энэ бүхнийг өөрчлөх аргагүй гэж бодоцгоодог.
Гэнэт Фостерын зүрх базлах мэт болов. Тэр өвгөн над шиг хүмүүсийн тухай ярьж байна гэж Фостер бодлоо. Би хэзээ ч бусдын төлөө анхаарал тавьдаггүй, зөвхөн өөрийгөө л боддог. Миний хувьд ганцxан ажил маань л чухал, одоо ч гэсэн би ажлынхаа төлөө энд байна. Би өнгөрсөн үе, ирээдүйдээ санаа зовдоггүй. Би ямар хүмүүсээс угсаа гаралтай гэдгээ мэддэггүй.
Би ямар хүн гэдгээ ч мэдэхгүй.
Гар утас нь чичирч Фостерын бодлыг тасалдуулав. Тэр гадагшаа гарч утсаа авбал гудамжны утаснаас Принц Уэльсийн баарны ажилтан ярьж байлаа. Нэлла Перритэй хамт сууж байсан хүний талаар мэдээлэл байгаа, би өнөөдөр ажилгүй байгаа ч уушныхаа газарт байна гэж тэр хэлэв. Фостер тэр залуу руу шууд очихоор шийдэж, Дринквотерт өөр ажил гарсан талаар хэлээд түүнд клубын ажлыг даалгалаа.
Фостер клубээс гарч явахдаа цагаа харвал оройн зургаан цаг болж байв. Сонинд тав дахь хохирогчийг олох үед Оол Синт Сүмийн цаг шөнө дундаас хойш нэг цаг болсныг зааж байсан гэж уншсанаа Фостер саналаа. Алуурчин энэ аймшигт хэргээ дуусгаад олны урсгалд орон алга болоход гучин нэгэн цаг үлджээ.

Наижл Лондон хотын төв гудамжинд баасан гаригийн оройн замын түгжрээнд алхам алхмаар урагшлах хар таксинд сууж явлаа. Тэр маш их яарч байв. Хүмүүс энэ могой шиг урт үргэлжлэх битүү гудамжинд түгжрэн амралтын өдрийн цагаасаа алдаж байгаадаа бухимдацгаана.
Наижл Үндэсний архив руу явж байгаа ажээ. Сууж явсан такси нь Темза мөрний Кью Бридж дээр бүр урагшлахаа ч больж таг зогсчихсонд Наижлын хүлээж тэвчихээ байж үлдсэн хагас километр замыг явган туулахаар шийдэн машинаас буув. Шиврээ бороо орж байлаа.
Барилгын цонхоор тусах гэрэл харлан харагдах цөөрмийн усанд тусаж чичигнэн хөдөлнө. Наижлыг архивт хүрч ирэхэд хамгаалагч цүнхийг нь шалгаад дотогшоо нэвтрүүлэв. Тэр шууд дээшээ гарч уншлагын том танхимд орвол философийн ангийн оюутан бололтой нэг залуу өөрт нь шаардлагатай байгаа баримтыг олж өгөхөөр хүлээгээд зогсож байлаа. Тэр залуу нар салхи үздэггүй мэт хэт цонхигор царайтай, бас маш туранхай ажээ. Тэр Наижлын авахыг хүссэн Метрополитан Цагдаагийн Газрын ажилтнуудын анкет, тодорхойлолтыг авчирч уншлагын ширээн дээр тавилаа.
Наижлд асуудал тулгарлаа. 1881онд Физер дөчин гурван настай байжээ. Физерийн албанд байсан үе, 1857-1878 оны хоорондохь шинээр ажилд орогсдын бүртгэл дутуу байлаа. Наижл 1889 оноос эхлэн цагдаагийн албанаас гарсан хүмүүсийн бүртгэлийг шалгав. Тэр үед Физер тавь орчим настай байсан учир албанд байх хугацаа нь бараг дуусч байжээ. Наижл шарлаж хатуурсан хуудаснуудыг эргүүлсээр зуун солигдох хүртэлх бүртгэлийг үзлээ. Гэвч Физерийн талаар ямар ч мэдээлэл олдсонгүй. Албанаас гарсан мэдээлэл олдоогүй болохоор тэтгэвэрт суусан цагдаагийн албаныхны анкетнаас түүнийг олох боломж бас байхгүй гэсэн үг. Наижл 1889 онд алба хашиж байхдаа нас барсан хүмүүсийн нэрсийн жагсаалтыг бас шалгалаа. Түүний нэр тэнд бас л байсангүй. Энд байгаа архивын материалуудаас нууцыг тайлах боломжгүй болжээ.

Фостер уушны газрын өмнөх цэнхэр шугаман дотор машинаа тавилаа. Том цонхоор долоо хоногийн амралтын өдөр хэдийн эхэлсэн бололтой олон хүн цугласан харагдана. Фостер дотогшоо орвол зааланд хоосон суудал бараг харагдсангүй. Тэр хүмүүсийн дундуур сүлжин явсаар баарны лангуу руу очвол тэнд танихгүй ажилтан зогсож байлаа. Өнгөрсөн ням гаригт байсан ажилчдаас нэг нь ч харагдсангүй.
Фостер хэт их ядарсан тул нөгөө ажилтны утсаар ярихдаа хэлсэн нэрийг санахаар хэсэг бодож байснаа арай гэж саналаа. Түүний нэрийг нээрээ Карл гэдэг. Шаргал үсээ овоолж зассан үйлчлэгч эмэгтэйгээс тэр Карлыг харсан эсэхийг асуулаа. Эмэгтэй хаалга руу толгойгоо дохьсноо
- Карл өнөө орой ажиллахгүй, гэхдээ тэр энд харагдаж байсан гэлээ. Хоёр гартаа дүүрэн пивотой аяганууд барьсан өөр нэг ажилтан тэднийй хажуугаар нь өнгөрч явхдаа ярианд оролцож
- Тэр мөнгө хүргэхээр явсан гэв. Фостер Карлыг хүлээхээр шийдэж, саяхан сууж байсан нэг хосын орхиж явсан босоо сандлуудын нэг дээр суулаа. Түүнд одоогоор яаралтай ажил байхгүй тул Карлын хэлэхийг сонсчихоод гэр лүүгээ шууд харина гэж бодоод нэг аяга пиво захиаллаа. Уушны газарт чимээ ихтэй байсан ч эргэн тойронд нь хүмүүсийн ярилцах, хөгжим сонсогдох нь Фостерт харин ч тааламжтай байлаа. Захиалсан пивоо авч нэг том балгасанд хамаг ядаргаа нь арилах шиг санагдав. Нэг хүн мөрөнд нь хүрэхэд эргэж харвал дэргэд нь Карл ирчихсэн зогсож байлаа. Тэр жинсэн өмдөө хүрэмтэй хослуулан өмсжээ. Карл
- Өршөөгөөрэй, манайд хариулж өгөх мөнгө байхгүй байсан юм гэлээ. Фостерыг зүгээр гэж хэлсэнд Карл өөртөө түүний мэдэхгүй нэг хямдхан пиво захиалаад дэргэд нь суув. Фостерын хамаг цус тархи руу нь хөөрөх шиг болж халууцаж эхлэв. Энэ ядарснаас болж байгаа байх гэж Фостер дотроо бодлоо. Түүний бодисын солилцоо алдагдаж, биеийн дулаанаа хэвийн барьж чадахгүй болжээ. Фостер эвшээлгэлээ, тэрбээр эвшээлгэхгүй байх гэж ч оролдсонгүй.
- Хэцүүхэн долоо хоног байв уу? гэж Карл асуулаа.
- Тэгж хэлж болно гэж Фостер бувтнав. Карл уушны газарт байгаа хүмүүсийг тойруулан хараад
- Өнөө орой хүн ихтэй байна гэлээ. Фостерын баруун хөл өөрийн мэдэлгүй дээш доош овгонон хөдлөхөд зогсоох гэж оролдсон ч бүтсэнгүй. Фостер пивоноосоо балгах зуур би уул нь энд чалчих гэж ирээгүй юм сан гэж бодов. Карл
- Энд ихэвчлэн залуухан баян хүмүүс ирдэг юм гэснээ
- Принцдэйлийн Өргөн чөлөө чинь тавь жараад оны үед урлаг соёлын болон улс төрийн тэмцлийн талбар байсан юм шүү дээ гэж нэмж хэллээ.
- Өө, тийм юм болж байсан гэж үү? гэж Фостер сонирхон асуув.
- Тийм ээ. Яг энэ гудамжны 52 тоотод "Оз" сэтгүүлийн газар анх байгуулагдсан. Тэд ЭРГҮҮЛ, ТААРУУЛ, ТЭГЭЭД ҮХЭЛ РҮҮ НЬ ИЛГЭЭ! гэдэг уриатай хуудас гаргаж байсныг чи санаж байгаа биз дээ. Тэр газрыг хааж, сэтгүүл гаргадаг хүмүүсийг нь баривчлан, ёс суртахуунгүй хэл яриа ашигласан хэргээр шийтгэл оноож Воормвуд Скрабсын шорон руу илгээсэн.
74 тоотод хар арьстнуудыг эх нутгаасаа зайлуулахыг хүсдэг хүмүүс нэгдсэн Цагаан Хамгаалагчдын Бүлгэм байсан. 70 тоотод мансууруулах бодис хэрэглэгчдэд зөвлөгөө өгдөг "Аврал" нэртэй анхны тусламжийн байгууллага байсан. Одоо энд ердөө л хоёрхон шар айрагны газар л үлдсэн.
- Энэ талаар чи яаж сайн мэддэг юм бэ? гэж Фостер мэл гайхан асуулаа.
- Дүүргийн түүхийг судлах нь миний хобби байгаа юм. Урьд нь энэ дүүрэгт их олон үйл явдал болж өнгөрсөн.
Тэр тухай л чи надад ярих хэрэгтэй байна гэж Фостер бодсноо
- Чи надад юу хэлэх гэсэн юм бэ? Дамми Перригийн тухай юу?
Карл толгой дохиод өмднийхөө арын халааснаас хайрцагтай тамхи гаргаж ирэн нэг тамхи асаагаад их л урамтай сорлоо. Үүнийг харсан Фостерын тамхи татах хорхой нь асав.
- Та тамхи татах уу? Ингэхэд ер нь ямар ялгаа байна, тамхичин хүн тамхичингаараа л үлдэнэ гэж Фостер бодсноо толгой дохив. Карл хайрцагнаас дахин нэг тамхи гаргаж түүнд өглөө. Тамхийг авч хурууныхаа завсар хавчуулахад Фостерт яагаад ч юм их сайхан санагдав. Тэр тамхиа зөөлөн эргүүлж имэрлээ. Халаасан дахь хайрцаг тамхиа гарган нэгийг сугалан авч тогшоод, амандаа зуун асааж сорох тэр гайхалтай мэдрэмжийг Фостер маш их санажээ. Карл асаагуураа асаахад Фостер урагш бөхийн тамхиа асаалаа.
- Өө тийм, яагаад тэгсэн гэдгийг мэдэхгүй байна, өнөө өглөө миний санаанд нэг юм орсон. Фостер тамхиа хүчтэй, гүн уушиглан сорлоо.
- Энэ тийм чухал гэдгийг би сайн мэдэхгүй байна...
Фостер тамхиныхаа утааг буцааж үлээх үед нүд нь бүрэлзэв. Тэгтэл мөрөн дээр нь нэг хүчтэй гар хүрэхийг мэдэрлээ. Энэ Карл байна гэж Фостер бодоод түүний юу хийх гэж байгааг асуух гэтэл толгой нь халуу дүүгэж, тэгснээ улам халуун болсоор ус дүүрчихсэн мэт болов. Түүний эрүү доош унжин цээжиндээ хүрч, бүх биеэрээ урагш тонгойлоо. Хэрэв Карл Фостерыг барьж аваагүй бол тэр сандлаас ойчих байлаа.
- Тайван байгаарай гэж нэг хүн хэлэхийг тэр сонсов. Чих нь шуугиж, нүд нь бүрэлзэн Фостер өмнөх юмаа ч харж чадсангүй.
- Тэр яачихсан юм бэ? гэж эмэгтэй хүн асуулаа.
- Зүгээр ээ, тэр жаахан хэтрүүлчихэж. Би түүнийг сайн барьж байна.Та санаа зовох хэрэггүй.
Хүмүүсийн ярих дуу улам холдсоор түүнийг харанхуй нөмрөн авлаа.

Наижл 1880 оны үед Англиас хөдөлсөн усан онгоцнуудын хэдэн мянган зорчигчдын жагсаалтыг багтаасан вэб хуудсыг шалгалаа. Физер Шинэ газар луу эсвэл колони орнууд руу явсан байж болох юм. Скотланд Ярдын туршлагатай мөрдөгч далай чанадад цалин сайтай ажил олох тийм ч хэцүү биш байсан нь мэдээж. Гэвч жагсаалтанд Физерийн нэр байсангүй.
Наижл картны өрөөнд очлоо. Өрөөний буланд хэдэн
намхан тавиур дээр 1850 оноос хойшхи нэрээ сольсон хүмүүсийн архивын материал тавьсан харагдана. Наижл 1882 оны "Ф" үсэгнээс эхлэн шүүж үзэхээр шийдлээ. Энэ оныход, бас дараагийн оны бүртгэлд Физерийн нэрийг олсонгүй. Эцэст нь Наижл 1884 оны бүртгэлд түүний нэр солих хүсэлт гаргасан өргөдлийг оллоо.
Физер Хэнри. Хоёрдугаар сар. Түүний нэрний доор Физер Мэри, Физер Стэнли гэж тэмдэглэжээ.
Тэр үед нэр солих тохиолдол ховор биш байжээ. Цагаачлан ирэгсэд нэрээ байнга сольдог. Брайныг Браун, Шмидтийг Смит болгодог. Тэд хөршүүд нь хардаж сэжиглэхээс болгоомжилдог байснаас гадна Британы иргэн болох үедээ үнэнч шударгаа харуулахыг хичээн нэрсээ англи болгож өөрчилдөг байжээ.
Энд Физер шиг нэрээ албан ёсоор сольсон хүн цөөхөн байлаа. Нэр солиход төлбөр их шаарддаг учраас хүссэн хүн бүр үүнийг хийж чаддаггүй байжээ. Хүмүүс ихэвчлэн нэрээ сольсноо мэдэгдэхийг хүсдэггүй байсан. Жишээлбэл албан ёсоор салах зөвшөөрөл аваагүй эмэгтэйчүүд хүүхдүүдээ хууль бус төрсөн болгож харагдуулахгүйн тулд шинэ нөхрийнхөө нэрийг авдаг байжээ. Цагдаагийн ажилтан, мөрдөгч Физер энэ бүх хүнд суртлын дамжлагыг үл тоон нэрээ солихыг илүүд үзсэн бололтой гэж Наижл бодлоо.
Наижлд бас нэг асуудал тулгарав. 1903 оноос өмнөх бүртгэлд Физерийн ургийн модыг гаргахад хэрэгтэй шинэ нэр тэмдэглэгдээгүй байлаа. Физер нэрээ албан ёсоор сольсноо мэдэгдсэн боловч түүний шинэ нэрийг хэн ч тэмдэглэж аваагүй бололтой. Тэр үед сонинд бяцxан зарлал гаргах аргыг элбэг хэрэглэдэг байсан. Харамсалтай нь Наижл одоо сонины архивт биш өөр газар байлаа.
Наижл Филлимори, Фрай хоёрын 1780-1901 оны Сольсон Нэрсийн Индэксийг олж авахаар явлаа. Энэ бол удам судлаач нарыг солиоруулах шахдаг маш нуршуу бичигдсэн төсөл билээ. Уг төслийг бичсэн энэ хоёр хүн ирээдүйн удам судлаач нарт хэрэг болох янз бүрийн мэдээллүүдийг цуглуулахад бүхий л амьдралаа зориулжээ. Тэд энэ төсөлдөө зориулан хааны зарлиг болон парламентын шийдвэрээр сольсон нэрс, Лондон, Дублин хотын Газета сонинд нийтлэгдсэн нэрсийг олохын тулд хоёр зуун дөчин нэгэн жилийн мэдээллийг түүвэрлэн нэгтгэж олон нийтэд таниулах үүднээс Цаг үе сонинд цуврал болгон нийтэлж байжээ. Наижл төслийг ширээн дээр тавин "Ф" үсгийн доорхи жагсаалтыг гаргав. Сольсон нэрс болон товч тайлбарыг үсгийн дараалалд оруулан бичгийн машинаар бичжээ. Наижл нэрсийг гүйлгэн харсаар Физерийг оллоо.

Физер - Фостер

Наижл нэрийг нэг хэсэг гөлрөн харж суулаа. Тэр харж байгаа зүйлдээ итгэж чадсангүй. Ийм юм байж таарахгүй гэж Наижл бодсноо Фостер гэсэн нэрний ард байсан товч тайлбарыг уншлаа.
Фостер.Х - Физер.Х Норфолк Плэйс, Паддингтон, Лондон. Энэ тайлбарыг 1884 оны хоёрдугаар сарын 25-ны өдрийн Цаг үе сонинд нийтлэгдсэн зарлалаас авсан гэж бичсэн байв.
Наижл 1891 оны хүн амын тооллогын жагсаалтыг очиж авлаа. Тэнд Хэнри Фостер, цагдаагийн газрын мөрдөгч, Паддингтон дахь Норфолк Плэйст эхнэр Мэригийн хамт амьдардаг гэж тэмдэглэжээ. Хүү Стэнли нь төрөөгүй байсан бололтой. 1901 оны жагсаалтнаас харвал Мэри ганцаараа бүртгэгдсэн байлаа. Хэнри нас барсан байж магадгүй юм.
Энэ бол санамсаргүй тохиолдол гэж Наижл бодсон хэдий ч Фостер луу утасдлаа. Фостер утсаа салгасан байв. Наижл Хадер луу залгавал өөр лүү нь очиж явна гэж хэллээ.
- Би Физерийг олсон.
- Ашгүй дээ. Наижл
- Тэр нэрээ сольсон байжээ гэснээ
- Фостер гэж өөрчилсөн байна гэж үгээ гүйцээлээ.
Утасны цаана чимээ гарсангүй удав. Хадер эцэст нь ам нээж
- Чи ингэж бодохгүй байгаа... гэтэл Наижл үгийг нь таслан
- Би сайн хэлж мэдэхгүй байна. Бид үүнийг тодорхой сайн мэдэхийн тулд ГБТ рүү очих хэрэгтэй байна гэлээ.

Наижл ГБТ-ийн урьд таксинаас буувал Хадер түүнийг хүлээн зогсож байв.
- Фостер унтаж амрахаар гэр лүүгээ явсан болохоор утсаа унтраачихсан бололтой. Бүгд хэвийн эсэхийг шалгуулахаар гэр лүү нь хүн явуулсан гэж нүүрэн дээр сэтгэл зовж байгаа нь илт мэдэгдэж байсан ч Хадер тайван дуугаар хэллээ. Тэгээд утсаар ярихаар Наижлаас түр холдов.
Наижл нас барагсдын бүртгэлээс Физер/Фостерыг шалгавал тэр 1892 онд тавин дөрвөн насандаа хорт хавдраар нас баржээ. Түүний хүү Стэнли гэрлэж, эцгийнхээ замналыг даган цагдаагийн газарт жирийн цагдаагаас эхлэн мөрдөгч болтлоо дэвшин ажилласан байна. Стэнли дөрвөн хүүхэдтэй болж, ганц хүүгээ бага Стэнли гэж нэрлэжээ. Бага Стэнли Дэлхийн нэгдүгээр дайны үед цэргийн албанд татагдаж, 1917 онд Пашендэлид үхсэн олджээ. Бага Стэнлигийн ганц хүү Мартин Фостер удмынхаа уламжлалыг даган цагдаагийн ажилтан болж, дөрвөн хүүхэдтэй болсны хоёр нь Рожер, Жэймс гэдэг хөвгүүд байжээ. Рожер 1959 онд гэрлэжээ. Наижл гэрлэлтийн бүртгэлийг авчирч шалгавал гэр бүлийн хоёр 1960 онд нэг хүүтэй болжээ. Хүүгийн нэр:
Грант Рожер Фостер.
Наижл Грантын эхийн овгийг хайж оллоо. Ямар ч эргэлзээгүй, тэр бол тэдний хүүхэд ажээ. Наижл толгойгоо барин суулаа. Фостер Хэнри Физерийн цусан төрлийн хүн байжээ.
Наижл Хадерыг дэргэдээ ирснийг анзаарсангүй.
- Тэр мөн байсан байна, тийм ээ?
Наижл толгойгоо аажуухан дохилоо.
- Фостер гэртээ алга байна гэж Хадер хэлээд үргэлжлүүлэн.
- Тэр өнөө орой Дринквотертой хамт гэр бүлийн түүхийн клубт болсон цугларалт руу явжээ. Фостер гар утсаараа мөрдлөгтэй холбоотой асуудлаар ярьсныхаа дараа машинаа унаад явсан гэж Энди хэлсэн. Тэр Фостерыг хэнтэй, юуны тухай ярьсан, хаашаа явсныг мэдэхгүй гэнэ. Фостерын утас салгаатай байна. Бид Фостерын залгасан бүх дугаарын жагсаалтыг авсан. Фостерыг байж болох бүх газруудаар, бас эмнэлгээс хайлаа. Одоо болтол юу ч олдсонгүй гээд гүн амьсгаа авлаа.
- Тэр газрын хөрснөөс арчигдсан мэт алга болчихлоо.

_________________
Sakura


Top
   
PostPosted: Jun.29.17 2:11 am 
Offline
Дархан Гишvvн
Дархан Гишvvн
User avatar

Joined: Jul.30.06 7:33 am
Posts: 200
Location: Holland
Өөдгүй амьтны цохилсоор байгаа зүрхнээс хутгаа сугалах мөчид санаа нь амран согтуу толгой нарын тоог дахин нэгээр хасаж Ертөнцийн Эзний өгсөн даалгаврыг төгс биелүүлэн түүний ажлыг хөнгөвчилсөндөө, мөн дараагийн ажлаа гүйцэтгэж чадах болсондоо тэр их баяртай байлаа. "Уур хилэнгээр нүгэл хийж болохгүй", "Уур хилэнтэйгээ нар бүү жаргаа" гэж Эзэн хэлсэн.
Газар дээр гүйцэтгэх үүрэгт ажлаа тэр үнэнч шударгаар биелүүлжээ. Толгой дотор нь жингэнэх дуу сонсогдох шиг боллоо. Нар жаргахаасаа татгалзсан мэт тэнгэрийн хаяа улайрахыг тэр хараад Ертөнцийн Эзэн өөрийг нь удахгүй диваажиндаа угтан авч хайр энэрлээ өгөх болно гэж бодов.
Цээж нь хэржигнэх согтуу эр үл мэдэг гиншинэ. Шөнийн харанхуйд хааяа тэртээ хол Паддингтонд ирж, явж байгаа галт тэрэгний түжигнэх чимээнээс гадна хүйтэн салхины гинших мэт исгэрэх дуу сонсогдоно. Тэр хөөрхий эрийн үхэлтэй тэмцэлдэхийг харж хэсэг зогссоноо цээж нь нэг удаа овгосxийн хөдлөөд хөдөлгөөнгүй болмогц бугуйн дахь цагаа хяламхийн хараад сүүлчийн гэмт хэрэг хийсэн газраа орхин явлаа.
Тэр Павис Талбайгаас Талботын Өргөн чөлөөг чиглэн явж дараа нь зүүн гар тийш эргэн манан дунд ид шидийн мэт харагдах Оол Синт хэмээх зүрх сэтгэлийг нь зоригжуулагч бурхны өргөөний дэргэдүүр гарлаа. Яг тэр үед сүмийн цаг нэг удаа цохив. Цагны цохилтын цуурайг сонсонгоо тэр түүнийг хүрээлэн байгаа өтгөн мананг илгээсэн тэнгэрт талархлаа. Тэрээр замаа хөөн Портобеллогийн Өргөн чөлөөн дэхь уулзварыг зүглэн муруйж тахиралдсан гудамжин дахь онгорхой дэлгүүрүүд, нээлттэй байгаа захаас холуур өнгөрөхийг хичээн явлаа. Хэдэн хөөрч догдолсон царайтай цагдаа хажуугаар нь яаран өнгөрөхөд тэр халаасан дахь хутганы бариулыг өөрийн мэдэлгүй чанга атгав. Дараа нь тэр төмөр замын гүүрэн доогуур гарч зүүн тийшээ эргэн Памбер Стрийтийг чиглэн алхлаа.
Дэлгүүрийн дээд давхарт байдаг тэдний жижигхэн байр харанхуй, чимээ аниргүй байлаа. Бүгд дулаан орондоо амарч байгаа бололтой. Тэр ертөнцийн бузар булай, нүгэл хилэнцийг ухаарч мэдрэхгүй, зөвхөн гэрлийг л олж хардаг тэдний тухай бодсноо энэ бол гэм буруугүй цэвэр ариун хүмүүсийн амьдрах ертөнц биш гэж өөртөө хэлэв.
Тэр хаалгаа алгуурхан онгойлголоо. Гэрт орой чанасан махны үнэр ханхалсаар байв. Хоолны цагаар дуугүй байхыг тэр үргэлж шаарддаг боловч өнөө орой зөөлөн хандаж Ребекагаар өдрийг хэрхэн өнгөрөөснийг нь яриулжээ. Абигэйл хэдхэн үг бувтнасан байна. Хэдийгээр тэр хуучнаа сэргээхийг оролдсон боловч Жэмима, Исо хоёр амнаасаа нэг ч үг унагасангүй. Гэсэн ч тэд гуяны мах идэх болсондоо баяртай байгаа нь түүнд таатай байжээ. Тэр гутлаа тайлсан ч хүрмээ өмссөн хэвээрээ үлдэв.
Энэ бол гэм буруугүй цэвэр ариун хүмүүсийн амьдрах ертөнц биш гэж тэр дахин бодлоо.
Тэр хөлөө шатны эхний гишгүүр дээр гишгэтэл шат чахран дуугарав. Хөдлөлгүй хэсэг чагнан зогсвол чимээ анир сонсогдсонгүй. Тэр дахин чимээ гаргахгүйг хичээн болгоомжтой өгслөө. Дээд талын тавцанд хүрвэл унтаж байгаа хүүхдүүдийнх нь жигдхэн амьсгалах сонсогдоно.
Гэнэт Жемима шатан дээр хий үзэгдэл мэт гарч ирээд
- Сэгар,энэ чи юу? гэж аяархан шивнэн асуув.
Тэр эхнэр лүүгээ харлаа. Түүнд их харамсалтай
санагдав. Гурван хүүхдийг нь төрүүлсэн энэ эмэгтэй бурхнаас айж эмээхийг мэддэггүй. Өөрийг нь уурлана гэдгийг мэддэг болохоороо л эхнэр нь залбирдаг. Тэнэг амьтан.
- Би байна гэж тэр хэллээ.
- Чи өлсөж байна уу? Юм идэх үү?
Тэр толгой сэгсрээд шатны дээд тавцан дээр гарлаа. Түүнд саван үнэртсэнд түрхэн зуур өөр цаг үед холын хол очсон мэт мэдрэмж төрөв. Тэр эхнэрийнхээ гараас хөтлөн Хайдэ Паркаар алхана. Нар нуруунаас нь ээн, эхнэр нь баяр баясгалантайгаар инээмсэглэж, тэр өөрөөрөө бахархаж байлаа.
Энэ бол өөр цаг үе байсан гэж тэр дотроо өөрийгөө ятган хэлэв. Тэр үед би өөр хүн байсан. Тэгэхэд Эзэн намайг дуудаагүй байсан.
- Үгүй.
Эхнэрийнхээ хажуугаар өнгөрөн хүүхдүүдийнхээ өрөөний хаалга руу очиж чагнавал чимээ гарахгүй байлаа. Хүүхдүүд нь нэг орон дээр цугтаа хамт унтацгаадаг ажээ. Тэр харанхуй өрөөнд орж, нүдээ дастал хэсэг зогсов. Алигэйл орны зүүн талд гараа унжуулан унтаж байлаа. Ребека дэр дэрлэн гэдэргээ харан хэвтэнэ. Тэр хоёр бөх нойрсжээ.
Түүнийг дөхөж очтол Абигэйл амандаа юм бувтнаснаа дороо эргэлээ. Хэрвээ цаг давчуу биш байсан бол тэднийг Диваажин руу илгээхдээ хутгаа хэрэглэхгүй харин өөр арга олох байсан юм. Энэ ертөнцийн хүн гэдгийг нь мэдрүүлэн, жаргалтай болгож инээлгэдэг, хамгаас хайртай энхрийхэн ихэр охидуудаа өвтгөнө гэж бодоход түүнд аймшигтай байлаа. Охид нь их зоригтой, бас Бурхны ариун номонд дуртай. Тэд Исогоос шал өөр. Хүү нь сүм рүү хүчээр авч явахад хүргэдэг, эхийнхээ хормойн ард нуугдсан нэг муу ичимхий жаал. Өнгөрсөн сараас тэр эцгийнхээ өөдөөс эгцэлж харж чадахгүй айдаг болсон.
Ингэхэд Исо хаана байна вэ? Тэр орны хоёр талаар
харав. Исо заримдаа хоёр дүүгийнхээ тийчлэхээс төвөгшөөж газар унтдаг ч тэр тэнд байсангүй. Тэр өрөөнөөс гарав. Исо эцэг эхийнхээ унтлагын өрөөнд бас байсангүй. Жемима түүнд Исо орондоо орсон, дахиж хараагүй гэж батлан хэллээ.
Хүү арай сэжиглэсэн юм биш биз? Тэр гэрээс сэмхэн гарч өөрийг нь дагасан юм болов уу? Хөвгүүн их ухаантай, магадгүй хэтэрхий ухаантай. Тэр эвшээлгэв. Исог буцаж иртэл тэр хүлээхээр шийдлээ.
Маргааш өглөө тэр шударга үнэнийг олонд харуулна. Тэрнээс өмнө эхлээд суран тэлээгээ ашиглах болно.



25


Фостер гүн нойрноосоо сэрлээ. Тэрбээр урьд өмнө нь хэзээ ч ингэж нам унтаж байгаагүй мэт санагдав. Нүдээ нээж, биеэ хөдөлгөж чадсангүй, нойрмоглосон хэвээр. Тэр бүрэн сэрэх хэрэгтэй байлаа.
Ингэхэд юу болсон юм бол? Фостер уушны газар байснаа саналаа. Дараа нь санаанд нь юу ч орж ирсэнгүй. Би одоо тийм л их ядарсан юм байх даа? Магадгүй нам унтаад гэртээ хүргүүлсэн юм болов уу? Гэхдээ энд гэрийнх нь үнэр биш, харин Барнесыг дагаж очсон архивын газруудад байдаг шиг хуучин цаас, картон үнэртэж байв. Тэр нүдээ нээлээ. Бетонон таазанд цахилгааны цагаан утсаар өлгөсөн чийдэн асаалттай харагдав. Энд цонх байхгүй бололтой өдрийн гэрэл туссан гэхээр юм ажиглагдсангүй. Хана нь маш олон нүхтэй ажээ. Сайн харвал ханыг өндөгний хайрцагнуудаар доторложээ. Дуу намсгах зорилготой ингэж хийсэн бололтой.
Фостерын гар хөл нь чимчигнэн мэдээ орж эхэллээ. Гэхдээ урьд нь яагаад мэдээгүй байсан юм бол? Баруун гараа өргөх гэтэл хүлээстэй бололтой хөдөлсөнгүй. Бусад гар хөл, их бие нь ч хөдөлсөнгүй. Дотуур өмднөөс нь бусад хувцсыг тайлж авсан байлаа. Фостер баруун гараа хүчтэй угзарч татсан боловч хүлээснээс мулталж чадсангүй. Дээр нь хэвтэж байгаа юмаа тогшиж тэмтэрч үзвэл ор бололтой. Гэнэт түүнийг айдас нөмрөн авлаа.
Өрөөний зүүн талд цаасан хайрцагнуудыг тааз тултал дээр дээрээс нь давхарлан өржээ. Баруун талд нь тэрнээс ч олон хайрцаг, хэдэн модон тавилга, хуучны шургуулгатай шүүгээ харагдав. Толгойгоо өргөхийг оролдсон боловч урд болон хойд талд нь юу байгааг харж чадсангүй. Тэнд бас элдэв янзын новшнууд л байгаа биз гэж Фостер бодлоо. Тэр агуулахад байгаа бололтой. Нүдэнд нь харагдахгүй нэг буланд хүн амьсгаадаж амандаа үглэх нь сонсогдсонд
- Тэнд хүн байна уу? гэж Фостер шивнэв.
Хариу сонсогдсонгүй.
- Тэнд хүн байна уу? гэж тэр арай чанга асуулаа.
Тэгтэл баруун талд нь нэг хүн гарч ирэв. Фостер тэр хүний царайг харахыг хичээсэн боловч бараан үстэй толгойны дүрс л харагдлаа. Бас нэг юм байсан ч юу гэдгийг Фостер ялгаж харж чадсангүй.
- Хэн бэ? гэж тэр сулхан хоолойгоор асуулаа.
Хариу өгсөнгүй. Фостер асуултаа давтав. Бас л хариу алга.
- Ямар новшийн юм нь болоод байна аа? гэж тэр арай чанга хэлснээ дахиад гараа суллахыг оролдов.
Дэргэд нь зогссоор байсан хүн ямар ч сэтгэл хөдлөлгүй, үгээ цэнэсэн маягтай ярьж эхэллээ.
- Энэ бол... шийтгэл гэж тэр үгээ зөөн аажуухан хэлснээ наадаг туузаар амыг нь таглав.
Фостерын ар нуруугаар хүйтэн юм гүйх шиг болж айдас бүх биеийг нь нөмрөн авлаа. Тэр амны наалтыг салгах гэж тургилсан боловч бүтсэнгүй. Фостерыг хашгирах гэж оролдоход нөгөө эр үл тоосон бололтой нүдэнд нь харагдахгүй болов. Баруун хөлнийх нь шагайн тус газар хүлээс сулрахыг Фостер мэдэрлээ. Хөлөө суларсныг мэдсэн тэрбээр өшиглөх гэж оролдсон боловч хүчирсэнгүй. Эрэгтэй хөлийг нь чанга барьжээ. Дараа нь шалан дээгүүр ширээ бололтой хүнд юм чирэх нь сонсогдлоо. Нөгөө хүн хөлийг нь өргөж, өсгийгөөр нь тэгнүүлэн тавьснаа шагайгаар нь хүлж баглав.
Одоо харин нөгөө эр сайн харагдана. Энэ Карл байлаа. Карл гартаа муна барьчихсан далайгаад зогсож байв. Тэр гараа улам өндөр өргөхийг нь харсан Фостер хамаг биеэрээ тийчлэн хүлээснээс мултрахыг оролдсон боловч тус болсонгүй. Түүнийг маш чанга хүлжээ.
- Үгүй ээ! гэж Фостер хашгирлаа, гэвч аманд нь наасан
тууз саад болж дууг нь бүдгэрүүлэв. Одоо юу болохыг Фостер мэджээ. Түүнд зөвхөн ирэх цохилтыг хүлээн хэвтэхээс өөр арга байсангүй. Тэгтэл түүний шилбэн дээр муна маш хүчтэй бууж, ясыг нь бяц цохив. Хөл нь огцом хүчтэй янгинан өвдлөө. Фостер хамаг чадлаараа орилсон боловч хэн ч сонссонгүй. Бүх юм харанхуйлан тэр ухаан алдлаа.

ГБТ-ийн цайны газарт дотор нь харанхуйлсан Наижл цонхоор тусах өглөөний гэрлийг анзааргагүй ширтэн сууна. Тэр хэрвээ сольсон нэрсийн жагсаалтыг эртхэн шалгасан бол Фостерт анхааруулж амжих байжээ. Хадер түүнийг ингэж бодохоо боль гэж хэлээд ч нэмэргүй байлаа. Фостерыг гэр бүлийн түүх сонирхогчдын клубт байхад залгасан сүүлчийн дугаарыг шалгавал оройн зургаан цагийн өмнөхөн Ладброк Гровт байдаг гудамжны утасны бүхээгнийх байжээ. Тэр үед Наижл Фостерыг Физерийн цусан төрөл гэдгийг арай мэдэж амжаагүй байсан. Тэгсэн ч Наижл өөрийгөө уучилж чадахгүй байлаа. Өнгөрсөн долоо хоногт уншиж судалсан архивын баримт, сонины нийтлэлүүд, бүртгэл анкет, шүүхийн протокол гээд бүх материал толгойд нь эргэлдэж, Фостер, алуурчин хоёрыг олоход тус нэмэр болох ул мөр байгаа эсэхийг Наижл тунгаан бодсоор байв. Одоогоор санаанд нь юу ч орж ирсэнгүй. Цаг явсаар байлаа. Өнөөдөр өнгөрөхөд Фостер алагдах болно. Наижл дахин сайн бодохыг хичээлээ.
Царай нь чулуу шиг хөшиж, цонхийн цайсан Хадер эрлийн багтай нэгдэхээр явжээ. Энэ хооронд Лондон хотын бараг бүх цагдаагийн ажилтнуудыг дайчилж, Фостерын дотны харьцаатай байсан хүмүүсийг шалгасан боловч ямар ч үр дүн гарсангүй. Өчигдөр орой Эке Фэйрберний ДНК алуурчныхтай тохироогүй гэсэн хариу гарчээ. Эке Фэйрберний удмынхны нэг нь Фостерыг хулгайлсан алуурчин гэсэн таамаглал батлагдсангүй.
Наижл сэтгэлээр унаж цагдаагийнханд хэрхэн яаж
туслахаа мэдэхгүй байлаа. 1879 онд сүүлчийн хохирогч Портобелло Өргөн чөлөөнд байдаг зүлэгжүүлсэн талбай дээрээс олдсон. Тэр газрыг хэдийн хамгаалалтанд авсан байгаа. Хамтрагчаа олохоор эрэл хайгуулд гарсан цагдаа нарын үр дүнг хүлээж суухаас өөр арга Наижлд үлдсэнгүй. Хэн Физерийн удмын хамгийн сүүлчийн хүн болохыг шалгахад тэр хүн нь Фостер байсан бөгөөд алуурчинд мөрдөгчөөс өөр сонголт байгаагүй гэдэг нь ойлгомжтой байжээ.
ГБT хэдийн хаалгаа нээж, амралтын өдрийн мэргэжлийн бус сонирхогчид цайны газарт дараалалд зогсоцгоон хэрэглэсэн аяга тавгаа овоолон тавьж байлаа. Наижл тэдгээр хүмүүсийг ажиглан харвал ажлын өдрөөр ирдэг хүмүүсийг бодвол ихэнх нь залуухан, бас нилээн хэдэн хүүхэд байлаа. Танхим кофе уух зуураа эрж олсон баримт материалаа хоорондоо хэлэлцэн ярилцах хүмүүсээр хурдан дүүрлээ. Байнга исгэрч явдаг хүлээн авахын ажилтан Фил цайны газар орж ирэн эргэн тойрноо харж зогссоноо Наижлыг олж хараад дэргэд нь шууд хүрч ирлээ.
- Сайн байна уу? гэж тэр элэгсэг дотно мэндлээд
- Чи энд шөнөжин суусан уу? гэж асуув. Наижл толгой дохилоо. Фил зөвхөн дэмий ярилцах гэж хүрч ирээгүй гэдгийг тэр таамаглажээ.
- Чи Дэйв Даквортыг хараагүй биз? Наижл Дэйвийг хараагүй ажээ. Фил
- Сонин юм даа гэснээ
- Хүлээн авах цэг дээр Америкийн хэдэн жуулчин ирсэн. Дакворт тэдний судалгааны ажилд туслах ёстой байтал тэр харин хагас цагаар хоцорч байна гэлээ. Магадгүй Дэйв замын түгжрээнд гацчихсан байлгүй гэж Наижл бодов.
- Уул нь тэр ингэдэггүй юмсан. Тэнд сууж байгаа хүмүүс маш их бухимдацгааж байна гэж Фил нэмж хэллээ.
- Би Даквортыг өчигдрөөс хойш хараагүй гэж Наижл эцэст нь ам нээв. Гэнэт тэр Даквортын ховорхон овгийн
нэртэй үйлчлүүлэгчийн тухай ярьсныг саналаа. Кэллог ...
Наижл өөрийнхөө бодлоос маш их цочирдов. Энэ санамсаргүй тохиолдол байж болох уу? Тэр энэ бодлоо баталж мэдэхийн тулд сонины архив руу яаралтай явах хэрэгтэй байлаа.

Фостер аажмаар ухаан орлоо. Хамаг бие нь хөлрөөд шал нойтон болчихжээ. Хөдлөх гэтэл хугарсан шилбэ нь янгинан өвдлөө. Шилбэний хугарсан яс арьсыг нь цоолж ил гарсан гэдгийг тэр мэдэж байв. Амыг нь таглаж байсан туузыг авчихжээ. Фостер гэнэт хүчтэй огиулсанд толгойгоо хажуу тийш эргүүллээ. Ингэхэд тэр өвдөлтөөс болж ухаан алдсан уу эсвэл мэдээ алдуулсан юм болов уу?
Алуурчин бол Карл байсан гэдгийг Фостер ойлголоо. Бас тав дахь хохирогч нь өөрөө гэдгийг ч ухаарчээ.
- Чи яагаад ингэж байгаа юм бэ? Фостер амьсгаадах зуураа арай гэж асуулаа. Биенд нь хүчилтөрөгч дутагдаж байв.
- Энэ бол шийтгэл гэж би чамд хэдийн хэлсэн. Карлын дуу хоолой итгэл төгс, бас тайван байлаа. Уурлаж хилэгнэсэн гэх шинж огт мэдэгдсэнгүй.
Хүчтэй өвдөлтөөс болж Фостер цааш ярьж чадсангүй. Хэдэн хором ухаан нь балартсан бололтой, магадгүй илүү удсан ч байж болно. Духнаас нь хөлс асгарч байлаа. Тамлагчийн хэлсэн үг толгойд нь эргэлдэнэ.
- Шийтгэл ээ? Яагаад? гэж Фостер амьсгаа нь давхцан асуув.
- Хэрвээ чи гэр бүлийнхээ өнгөрсөн түүхийг сайн ухаж төнхсөн бол учрыг нь мэдэх байсан юм. Фостер өвдөлтөө мартан Карлын хэлсэн үгэнд анхаарлаа төвлөрүүлэхийг хичээсэн боловч тэсвэрлэхэд маш хэцүү байлаа.
- Миний гэр бүлийн өнгөрсөн түүх яасан гэж?
- Чи юу ч тааварлаагүй гэх гэсэн юм уу?
- Наад хөгийн оньсгонуудыг чинь таахад миний толгой хүрэхгүй юм шиг байна гэж Фостер арай гэж хэлэв. Өвдөлт нь хүчтэй болсонд Фостер хэт хичээсэндээ харамсав. Тэр дахиад огиуллаа.
- Хэрвээ чи хөдлөхгүй тайван хэвтвэл бага өвдөнө. Бүх хүнд сорилтуудыг давж гарахын тулд чи хүчээ гамнах хэрэгтэй. Бас наад амаа тат. Тэгэхгүй бол дахиад тууз наачихна шүү.
Фостер дахиж дуугарсангүй. Толгой нь эргэж байлаа. Бүх хана туургыг дуу нэвтрэхээргүй болгож янзалсан, бас амыг нь туузаар таглачихна. Энэ хүн амьтан ойрхон амьдардаг газар байхаас зайлахгүй. Тэгэхээр бүх хүчээ нөөж байгаад нэг л удаа хамаг тэнхээгээрээ орилох хэрэгтэй гэдгийг Фостер мэдэж байлаа. Магадгүй түүнд ганц удаа боломж олдох ч юм бил үү.
- Хэрвээ чи гэр бүлийнхээ түүхийг мэддэг байсан бол элэнц өвөө чинь Хенри Физер гэдгийг мэдэх байсан юм. Тэр бол хэвлэл мэдээлийнхний тарьсан шуугианыг дарахын тулд Эке Фэйрбернийг золигт гаргаж хууль завхруулсан муу хөгийн Герман новш.
Аймшигтай өвдөлтөөс болж түүний хэлсэн үгийг Фостер эхлээд сайн ойлгосонгүй. Эцэст нь тэр ухаж ойлголоо. Физер түүний өвөг эцэг нь байсан гэнэ ээ? Хилсээр шийтгэгдсэн Эке Фэйрберний үхэл бол өнгөрсөн хугацаанд тэдний удмынхны дарж булахыг хичээж байсан тэр нууц нь байжээ. Фостер булшинд орсон мэт дахиад юу ч сонсож чадсангүй, тэрбээр ухаан алдах шахаж байлаа. Гагцxүү энэ чимээ аниргүй байдлыг тайван ярих алуурчны хоолой, өвдөлтөөс болж яраглах түүний дуу л эвдэнэ. Фостер дахиж сэрэхгүй байж магадгүй гэж бодоод ухаан алдчихгүйн тулд хамаг хүчээрээ хичээж байв. Хугархай хөлөө хөндвөл магадгүй тэсвэрлэшгүй өвдөлтөөс болж ухаан алдахгүй байх гэж тэр бодлоо.
- Физер бол чиний элэнц өвөө гэж Карл хэлээд яриагаа үргэлжлүүллээ.
- Чи түүний хийсэн гэм нүглийн төлөө шийтгэгдэх ёстой. Яг Норвуд, Дарбишир, Пиерси, МакДугалл нарын үр удмыг шийтгэсэн шиг. Фэйрбернийг цаазлахын өмнө цагдаагийнхан хэрэг хүлээлгэхийн тулд зэрлэгээр зодсон гэдгийг чи мэдээж мэдэж байгаа. Тэр бол чиний элэнц өвөөгийн хичээж баталгаа гаргасны үр дүн байсан юм. Тэд Фэйрберний зургаан ясыг хугалсан.
"Зургаа. Тэгэхээр дахиад тав үлдсэн байх нь ээ" гэж бодох үед Фостерын хамаг бие нь татганав. Тэр алуурчныг торгоон барьж эндээс зугтах ямар нэг арга олох хэрэгтэй байлаа.
- Яагаад би гэж? Энд Физерийн үр удам гэхээр өөр хүн байгаагүй гэж үү?
- Үгүй ээ. чи бол эцсийнх нь. Энэ бүгд чамаар төгсгөл болно. Тэгээд бас цагдаагийн газар ажилладаг чинь бүр сайхан тохирсон шүү. Би ихэнхийг нь амжилттай яваа хүмүүсээс сонгож олсон. Дарбишир, Перри нар бол маш баян. Атаархал хорсол бол миний нэг том дутагдал гэж хэлж болох юм.
Зүүн талд, нүднийх нь буланд Карл харагдав. Фостерт тамхины утаа үнэртлээ. Карл түүнд тамхи татахыг санал болгож байсныг санангуут Фостерт энэ бүхэн ойлгомжтой болов. Энэ бол алуурчны хохирогчдоо барьж авдаг арга байжээ. Хохирогчид бүгдээрээ тамхичид эсвэл тамхинаас дөнгөж гарсан хүмүүс. Карл тэдэнтэй холбоо харьцаа тогтоох ямар нэг арга олоод дараа нь тамхиар дайлдаг. Энэ байсан байна. Тэгээд л бүгд харанхуй болно. ГХБ-д дэвтээсэн тамхийг татахад мансууруулагч бодис ундаанд хийснээс илүү хурдан тархинд үйлчилж хохирогч хэдхэн секундын дотор ухаан алддаг юм байна.
- За, чи бэлэн үү? гэж Карл асуув.
Фостерын бодлууд ийш тийш үсчинэ. Тэр эцгийнхээ тухай бодлоо. Түүний коктейл уухын өмнөх мөч. Шийдэмгий, туйлбартай харагдах, үхэл л түүний аврал, адислал болсон нэг эр. Ингэж дуусах нь хамгийн зөв
шийдвэр гэдэгтээ тэр итгэлтэй байсан болов уу?
Фостерын амыг дахиад наадаг туузаар таглалаа. Туузнаас цавуу амтагдав. Карл зүүн гарынх нь хүлээсийг тайлж, бугуйгаас барин дээш өргөөд ширээн дээр тэгнүүлэн тавилаа. Фостер алуурчны нүүрийг эгцлэн харахыг хичээн харцаа салгасангүй. Карл түүн рүү харсангүй, зөвхөн түрийтэй гутал өмссөн хөлөө өргөснөө Фостерын зүүн гарын шуун дээр маш хурдтай буулгав.
Фостерын яс бяцарсангүй. Хөлнийх нь аймшигтай өвдөлтийг бодвол гар нь зөвхөн мэдээгүй болжээ. Фостер ярвайсан ч үгүй, алуурчин руу харсаар байлаа. Тэр Карлыг хараанаасаа алдалгүй аль болох дэргэдээ байлгахыг хичээнэ. Фостер хамаг уур, өвдөлтөө намдтал хашгирахын тулд аманд наасан туузыг хуулж авахыг хүлээлээ. Юу ч болсонгүй. Карл туузыг хуулж авсангүй. Тэр дахиад ухаан алдав.
Фостерыг сэргэхэд тууз алга болж, харин ам нь ангархай байлаа. Гэвч тэр бараг дуугарч чадсангүй. Хатсан уруулаа хэлээрээ долоолоо. Фостер юу болоод байгааг бүрэн ойлгоогүй ч Карлд бас нэг өөр төлөвлөгөө байгаа юм байна гэсэн бодол төрөв.
- Үүнийг өөрөөр шийдэж болно шүү дээ гэж Фостер сөөнгөтөн шивнэлээ.
- Би Эке Фэйрберний тухай бүгдийг мэднэ. Түүнийг хилсдүүлсэн гэдгийг би мэдэж байгаа. Фостер яриагаа түр завсарлах хэрэгтэй болов. Өвдөлтөөс болж тэр царайгаа үрчийлгэн, амаа ангалзуулсаар амьсгал авлаа.
- Фэйрбернийг зэрлэгээр зодсныг, Стаффорд Пиерси худлаа мэдүүлэг өгснийг би мэднэ. Зориуд тавьсан хутганы талаар, шүүгчийн сүүлчийн дүгнэлтийн талаар ч би мэдэж байгаа. Энэ маш том зохион байгуулалттай найруулж тавьсан жүжиг байсан. Энэ шийтгэлийг дахин авч хэлэлцэх боломжтой. Хэргийг дахин задалж элэнц өвөөгийн чинь нэрийг цагаатгаж чадна. Карл Фостерын нүдэнд харагдсангүй.
- Эке Фэйрберн миний элэнц өвөө биш.

Наижл хагас цаг ч болоогүй байхад сонины архивын газарт орж ирэнгүүтээ 1879 оны Кенсингтоны Мэдээ сонины дугааруудыг асуув. Тэр өнгөрсөн даваа гаригт Цаг Үе сонинд Фэйрберний шүүх хурлын тухай уншиж байхдаа энэ хэргийн тухай хэдэн мөр нийтэлсэн байсныг харсан билээ. Харин одоо түүнд энэ талаар илүү их мэдээлэл хэрэгтэй байв. Наижл үдээстэй сонингуудыг аваад хуудаснуудыг тавдугаар сарын гурав дахь долоо хоногийн дугаар хүртэл хурдан эргүүллээ. Сонины эхний нүүрэн дээр шүүх хурлын тоймын хажууд түүний хайж байсан хэргийн тухай нийтлэл байлаа.

НЭГ ЭР ЭХНЭРИЙГЭЭ ИХЭР ОХИДТОЙ НЬ ХАМТ АЛЖЭЭ.

Өчигдөр өглөө, долоон цагийн үед Памбер Стрийтийн нэг байшингийн хаалганы довжоон дээр цус байна гэж хөрш зэргэлдээ амьдардаг нэг хүний өгсөн мэдээллийг Кенсингтон дахь цагдааагийн газрын мөрдөгч ноён Додд хүлээн авчээ. Уг байранд хүнсний болон, эмийн барааны дэлгүүрийн эзэн Сэгар Кэллог амьдарч, арилжаагаа эрхэлдэг байжээ.
Мөрдөгч Додд Памбер Стрийт рүү очтол Кенсингтоны Алуурчны үйлдсэн гэмт хэргийн дуулианд аль хэдийн цочирдсон байсан тэр хавийн оршин суугчид сандарч үймэлдэж байжээ. Мөрдөгч хаалга руу очин босгон дээр цустай адилхан толбо байхыг олж хараад хаалгыг тогшвол хэн ч хариу өгөөгүй тул тэрбээр хаалгыг түлхтэл түгжээгүй байсан хаалга онгойжээ. Сэтгэл нь түгшсэн тэрбээр хаалганы араас арай үхээгүй, цусандаа будагдаж, ухаан алдаж унасан нэг жаахан хүүг олсон байна. Хүүгийн ард зоорины хаалга хүртэл цусан мөр татсан байснаас үзвэл хүү зооринд тамлуулж шархтсаныхаа дараа хаалга руу мөлхөж байгаад ухаан алдаж унасан бололтой.
Мөрдөгч цусан мөрийг дагаж зооринд ороод тэнд нүд хальтирам аллагын дүр зургийг олж харжээ. Эмэгтэй хэдийн үхсэн, түүний хоолойг огтолж хороожээ. Мөн эмэгтэйн дэргэдээс хоёр охин хүүхдийн хөрж хөшсөн цогцос олдсон байна. Тэднээс нилээн цаана цээжинд нь хутга зоолттой нэг эр хэвтэж байжээ. Үхсэн эрэгтэйг шинжилж үзсэний дараа эмчийн таамаглал батлагдсан байна.
Ноён Кэллог эхлээд эхнэрээ алж, хүүгийнхээ хүзүүнд хутгалсныхаа дараа бяцxан охидыг хороож, эцэст нь аллагад хэрэглэсэн зэвсгээр өөрийгөө егүүтгэжээ.
Хөршүүдийн батлан хэлж байгаагаар тэр Христийн шашныг хэт баримтлагч, түүний дагалдагч байсан гэнэ. Одоогоор мөрдөгчид ноён Кэллогийг сүсэг бишрэлийн төөрөгдлөөс болж энэ хэргийг үйлдсэн гэж таамаглацгааж байна.
Наижл Даквортыг олж уулзах хэрэгтэй байлаа.

- Тэгвэл яагаад? гэж Фостер асуух үедээ Карлын хэлснийг ойлгохыг хичээв.
- Эке Фэйрбернтэй холбоогүй юм бол яагаад чи энэ бүгдийг үйлдсэн юм бэ? Карл санаа алдлаа.
- Гэм буруугүй хүнийг баривчилсан цагдаагийнхны толгой дээр цахиур хагалах гэсэн юм. Фэйрбернийг буруутан болгосон өдөр жинхэнэ алуурчин Сэгар Кэллог эхнэрээ хоёр хүүхдийн хамт алсан. Тэр эхнэрийнхээ хоолойг хэрчиж, хүүгийнхээ хүзүүг хутгалсан, бас долоон настай хоёр охиноо боож алсан. Хэрвээ цагдаагийнхан, чиний элэнц өвөө чинь ажлаа сайн хийсэн бол, хэрвээ Сэгар Кэллог ялтны суудалд суусан бол тэр гэр бүлийнхэн аврагдах байсан. Тэгсэн бол жинхэнэ алуурчин дүүжлүүлэх байсан юм.
Хүү амьд үлдсэн ч дууны хөвч нь гэмтсэн тул үүрд ярьж чадахгүй болсон. Болсон явдлаас болж түүний зүрх сэтгэл маш их шархалсан. Тэгсэн ч тэр сүүлд нь цааш амьдрахаар шийдэж нэрээ сольсон бөгөөд тэр цагаас хойш бидний овог Хогг болсон юм. Тэр гэрлэж хоёр хүүхэдтэй болсон боловч өнгөрснийг мартаж чадахгүй маш их шаналдаг байсан. Гэвч тэр эцэст нь цаашид тийм байдалтай амьд явж чадахгүй гэдгээ ойлгосон юм. Үхэхээсээ өмнө тэр тархи толгойноос нь салдаггүй байсан тэр аймшигт хэргийн тухай бичиж үлдээсэн.
Тэр хэдэн шөнө эцгийнхээ араас дагаж яваад хоёр хүн хороосон хэргийн гэрч болжээ. Эцэг нь энэ талаар хүнд хэлүүлэхгүйн тулд түүнийг хорьж түгжинэ гэдгээс айж байснаа, айдсаасаа болж бусдад дуулгаж чадаагүйдээ их харамссанаа, бас гэм буруугүй хүнийг баривчилсан шүүх цагдаагийнхныг үзэн яддаг байснаа бичсэн байсан.
- Чи уучлалын талаар сонсож байсан уу? гэж Фостер асуулаа.
Хогг түүнийг сонсоогүй мэт яриагаа үргэлжлүүлэв.
- Чи "тамгалуулах" гэж ямар утгатай болохыг мэдэхгүй. Тэр новшийн ген чиний цусанд байгаа гэдгийг, чиний цус хордсоныг, энэ бидний цусаар халдварлан тархана гэдгийг мэдэх. Би энэ тухай Исо Хоггийн үлдээсэн захианаас уншиж мэдсэн. Би энэ оны өнгөрсөн нэгдүгээр сард гучин тав хүрсэн. Сэгар Кэллог эхнэр, хоёр охиноо алах үед, Исо сэтгэлийн зовлонгоо цаашид тэвчилгүй өөрийгөө дүүжлэх үед бас гучин тавтай байсан. Тэгэхэд л би энэ бүхэнд цэг тавих ёстой гэдгийг ойлгосон. Энэ бүгд надаар дуусна. Намайг үхсний дараа дахиж ийм хэрэг гарахгүй.
- Чамд өөр төрөл садан, хамаатан байхгүй гэж үү? Чамаас бусад гэр бүл, хамаатан садан чинь хэвийн амьдралаар амьдарцгааж байгаа. Новш гэж, бидэнд бүгдээрэнд маань нэг хогийн ген байдаг биш гэж үү? Тэр чинь бидний хэн болохыг шийдэхгүй биз дээ?
- Ар араасаа цуварсан тэр цагдаагийн удмынхны сүүлчийн хүний амнаас ийм үг сонсоно гэдэг сонин байна шүү. Өвлөж авсан генээс энэ бүхэн болдог гэж чи бодож байгаагүй гэж үү?
Фостер өвдөлтөө багасгахын тулд байрлалаа солих гэж
оролдлоо. Гэтэл тэр хөдөлж чадсангүй. Энэ магадгүй надад тарьсан ямар нэг бодисноос болсон байх гэж тэр бодлоо.
- Миний элэнц өвөө Фэйрберний хэрэгт хутгалдсан байж магадгүй, гэхдээ энэ чинь бүх цагдаагийн ажилтан нар адилхан гэсэн үг биш. Тэр үүнийг өөрийнхөө хүслээр хийсэн байж болно. Иймэрхүү юмыг чи урьдаас төлөвлөдөггүй юм.
- Сэтгэхүйн газар зүй гэж чи урьд нь сонсож байсан уу?
Наижл Барнес энэ тухай ярьж байсныг Фостер бүдэг бадаг саналаа. Хүмүүсийн зан төрхөнд оршин байгаа газар нь нөлөөлдөг гэсэн нэг балай ойлголт.
- Энэ бол амьдарч байгаа орчин чинь чиний мэдрэмж, зан төрхөнд нөлөө үзүүлдэг гэсэн үг. Би элэнц өвгийнхөө хохирогч нарыг алсан бүх гудамжаар явж үзсэн. Би түүний гэрийнхнээ алсан газраас нэг гудамжны цаана амьдардаг. Түүний юу хийсэн, яаж ял шийтгэлээс мултарч чадсаныг би мэднэ. Тэр явдлаас хойш миний цусан төрлийнхөн тамд шатах хувь тавилантай болсон гэдгийг ч би бас мэдсэн.
- Энэ чинь тайлбар биш, харин уучлалт гуйж байгаа юм шиг сонсогдож байна. Хогг Фостерын хэлснийг үл тоомсорлон
- Цагдаа хүнээс өөр юу хүлээнэ гэж. Өдөр тутамд гаргаж байдаг хүмүүсийн зан төрхийг энэ онолын үүднээс тайлбарлахыг оролдож судалгаа хийсэн хүмүүсийнхээр бол энэ харин бараг батлагдсан. Ихэнх үйл явдал давтагдсан байдаг нь сонин юм шүү. Фостерын дотор муухайрч бөөлжмөөр болсон ч тэсэж өнгөрүүлэв.
- Би энэ онолыг сонирхдоггүй. Дотор нь харанхуйлахад Фостер ухаан алдахгүйг хичээн амьсгалаа гүн авлаа.
- Бидний эргэн тойронд сайн хүмүүс, гэмт хэрэгтнүүд... бас чам шиг тамлан зовоогчид ч байдаг. Хогг өршөөнгүй хандах мэт инээд алдсанаа
- Хангалттай чалчлаа гэж хэлэв.
Карл наалдаг тууз тасдан авч байгааг сонссон Фостер амаа таглуулахгүйг хичээн толгойгоо сэгсчсэн боловч нэмэр болсонгүй. Цээжин дээр нь хүнд гар дарахыг мэдрээд Фостер алуурчин руу харвал тэр гараа зангидан баруун сүвээ рүү нь хүчтэй цохив. Уушгин дахь бүх агаар шахагдан гарах шиг болж, хавирга нь хатгуулан өвдлөө. Өөрийн эрхгүй атиралдахад бүх шарх нь хөндөгдөж улам аймшигтай өвдөв. Алуурчин сүвээн дээр нь дахиад нэг цохиход хавирганых нь завсар хутгаар бүлчих шиг санагдав.
Түүнийг зогсоож өгөөч гэж Фостер өөртөө хэллээ. Тэр урьд өмнө нь хэзээ ч итгэж байгаагүй бурхнаас залбирч гуйжээ.

_________________
Sakura


Top
   
PostPosted: Jun.29.17 2:11 am 
Offline
Дархан Гишvvн
Дархан Гишvvн
User avatar

Joined: Jul.30.06 7:33 am
Posts: 200
Location: Holland
26


Исо Кэллог нэрээ Хогг болгож өөрчилснийг Наижл мэдэж авчээ. Тэр Кенсингтоны гадна бүсэд муу нэрээрээ алдаршсан дүүрэгт шинээр амьдрахыг хичээн нэг бүсгүйтэй гэрлэж хоёр хүүхэдтэй болжээ. Исог өөрийгөө дүүжилснээс хойш хоёр жилийн дараа том хүүхэд нь нас баржээ.
Наижл Исогийн ургийн модыг судалж бүх хойч үеийнхнийг хурдан олохыг хичээж байв. Ургийн мод гэж хэлэхэд хэцүү ч Наижл ямартай ч түүний үр хойч нарыг олж чадлаа. Тэднээс одоо зөвхөн хоёр хүн амьд байлаа. Карл Хогг, гучин тавтай, эрэгтэй. Лиза далан зургаан настай, эмэгтэй. Наижл зөвхөн Карлын төрсөн гэрийн хаягийг олжээ. Лизагийн амьдарч буй хаяг аль дөчин жилийн өмнөх хаяг байв. Энэ хүмүүсийг олоход Наижлд тусламж хэрэгтэй байлаа.
Наижл Хадер луу утасдаж олсон мэдээллээ дамжуулав. Хадер Кэллогийн мэдээллийг олуулахаар хэн хөлсөлснийг мэдэхээр Ислингтон, Хакнейгийн захад байдаг Даквортын байр луу явж байжээ. Хадер Наижлийг тэнд очиж өөртэй нь уулзаж ярилцахыг санал болгов. Наижлыг Даквортын албаны жижиг өрөөнд орж ирэхэд Хадер Дринквотер хоёр дүнсгэр царайлчихсан түүнийг хүлээн зогсож байлаа. Дакворт тэнд байсангүй. Хадер гартаа барьж байсан ногоон хайрцагтай баримтуудыг ширээн дээр тавиад бүгдийг шалгахыг Наижлаас хүсэв. Хайрцагны таган дээр цагаан цаасан дээр Кэллогийн нэрийг бичжээ. Наижл дүүрэн баримттай хайрцгийг нээвэл бор цаасан хавтаснууд байлаа. Дээд талын хавтасны нүүрэн дээр ДАРБИШИР гэж бүдүүн хар харандаагаар бичжээ. Дотор нь 1870 оноос одоог хүртэлх сонины редактор байсан Айвор Дарбиширийн удмынхны төрсний-, гэрлэлтийн-, нас баралтын гэрчилгээний хууулбарууд байв. Наижл бүх баримтыг шалгаж үзээд одоо хорь орчим хүн амьд байгааг мэдлээ. Хавтсан дотроос тэр Жэймс Дарбиширийн төрсний гэрчилгээг олов.
- Хайрцганд нөгөө дөрвөн хохиригчийн баримтууд бас байна лээ гэж Хадер хэллээ.
- Алуурчин бүгдийг мэдэж байжээ.
- Тэр бүгдийг судалж олсон байна гэснээ Хадер
- Чи үүнийг унших хэрэгтэй гэж хэлээд компьютерын хулганыг гүйлгэн дэлгэцийг асаалаа.
Тэнд КЭЛЛОГИЙН ЗАХИА гэж гарчигласан өнгөрсөн лхагва гаригт бичсэн баримт харагдав. Хадер баримтыг нээлээ.

Хүндэт ноён Кэллог,
Би танд ажиллаад нилээд хугацаа өнгөрлөө. Танд цуглуулж өгсөн судалгааны ажлын маань сүүлчийн тооцоог төлж барагдуулахыг танд сануулах нь зүйтэй болов уу гэж би бодсон юм. Мөн хийж өгсөн ажилд маань таныг сэтгэл хангалуун байгаа гэдэгт би найдаж байна.
Судалгааны ажлын явцад миний олж тодруулсан зүйл таны өгсөн даалгаврын шалтгаан байсан гэдгийг бид хоёр хоёулаа сайн мэдэж байгаа. Сонин уншаад миний танд олж өгөх ёстой байсан хүмүүс, Ноттинг Хиллд цуврал алуурчны золиос болсон хохирогчид хоорондоо тохирч байсан нь миний анхаарлыг татсан. Олж авсан мэдээллээрээ хүмүүсийг дүгнэж цэгнэх нь миний ажил биш. Гэвч энэ удаагийн тохиолдолд би хууль ёсны үүрэг хариуцлага гэж юу болохыг бодоход хүрлээ. Ийм онцгой нөхцөлд миний төлбөрийг нэмэх талаар бид тохиролцож болох юм. Танд олж өгсөн мэдээллийг сонирхох цагдаагийн газар, өдөр тутмын сонины газруудтай би байнгын холбоотой байдаг. Үнэнч байх гэдэг бол миний өдөр тутмын ажилдаа баримталж явах ёстой зарчим юм. Гэвч энэ удаа би таны нөхцөл байдлыг харгалзан үзэж өөрийн зарчмаасаа ухарч болно гэж бодож байна. Сонголтыг танд үлдээе.
Таныг хүндэтгэсэн
Дакворт.

Наижл толгой сэгсэрлээ. Даквортыг цагдаагийн газар луу очихын оронд алуурчинг сүрдүүлэхийг оролдсон гэдэгт тэр итгэж чадахгүй байв. Гэвч тэр үүнийг хийжээ. Ингэнэ гэдгийг нь урьдчилан мэдэж байсан учраас л алуурчин түүнийг зориуд сонгож ажиллуулсан байна.
- Бид баримтуудыг илгээсэн нэг шуудангийн хаяг олсон. Эзэн нь ноён Кэллог, Лайнстер Гарден 24, W2. Тийшээ нэг баг хэдийн замдаа гарсан.
- Наад хаягаа дахиад нэг хэл дээ гэж Наижл хэллээ. Дринквотер хаягийг түүнд давтан хэлэв.
- Багаа тэндээс буцааж тат. Энэ бол хуурамч хаяг.
- Чи үүнийг яаж мэдэж байгаа юм бэ? гэж Дринквотер асуув.
- Энэ бол хуурамч байшин.
- Юу? Хуурамч байшин гэнэ ээ?
- Тойргийн замыг тавихын өмнө тэнд төмөр замтай хэт ойрхон байрлаж байсан маш олон байшинг нураасан. Ихэнх айлууд байшингаа зарах шаардлагатай болж өөр газар байр авцгаасан. Лайнстер Гарденгийн оршин суугчид хөршүүдээ бодвол их баян хүмүүс байсан юм. Тэр газрын зарим хэсэг замын ажлаас болж их эвдэрсэн тул тэр зайг нөхөж янзлахдаа 23, 24-р байшинг хуурамчаар барьсан.
- Өө новш гэж Хадер дуу алдлаа.
- Хоггийн ургийн мод хэр урагштай байна? гэж Хадер асуулаа.
- Би яг одоо амьд байгаа хоёр хүн олсон.
- Бид тэднийг хурдан хайж олох хэрэгтэй гэснээ Хадер
- Цаг явсаар байхад одоогоор бидний хийж чадах юм ердөө энэ л юм шиг байна хэмээн хэллээ.
Сонгуулийн үеийн сонгогчдын нэрсийн жагсаалтанд байсан Карл Хоггийн сүүлчийн хаяг Оксфорд Гардены викториагийн үеийн дөрөв, таван давхар харш, орчин үеийн орон сууцнууд холилдон баригдсан гудамжны баруун хэсэгт байдаг орон сууцны барилгад байжээ. Наижл, Хадер хоёр улаан тоосгон барилгын гуравдугаар давхар руу гүйхээрээ шахам очлоо. Тэд Хоггийн хаалганы хонхыг олон дахин дарсан боловч хэн ч хаалга тайлсангүй. Карл хэмээх хүн тэнд амьдардгийг хөрш айлын эмгэн баталлаа. Гэхдээ тэр хүнийг Карл Кийн гэдэг ажээ. Карл гэгч тэр эр хоёр сарын өмнө гэрийнхээ тавилгуудыг хүргэлтийн машинд ачиж явсан боловч дараа нь хэд хэдэн удаа байрандаа ирсэн гэнэ. Эмгэн Карлаас нүүж байгаа эсэхийг асуухад тэр хол явах болсон, гэхдээ энэ байрандаа хааяа ирнэ гэж хэлсэн гэлээ.
- Тэр гэрийнхээ тавилгыг хаашаа зөөж байгаагаа танд хэлсэн үү? гэж Хадерыг асуусанд эмгэн толгой сэгсэрлээ.
- Тэр талаар би мэдэхгүй. Карл ихэвчлэн гэртээ ажилладаг байсан. Тэр өмнө нь хэд хэдэн ном, сэтгүүл гаргасан. Бас Ланкастерын Өргөн чөлөөнд байдаг Методистийн сүмийн дэргэдэх дүүргийн түүх сонирхогчдын клубын ажилд идэвхтэй оролцдог. Тэр тэнд бичсэн номоороо хэдэн удаа илтгэл тавьсан гэсэн.
Түүх сонирхогчдын клуб тэндээс холгүйхэн байдаг сүмийн барилгын ард байв. Хавтастай номнуудыг цэгцтэй нямбайлан өрсөн өрөөнд нүдний шил зүүсэн нэг махлаг эмэгтэй ширээний ард сууж байлаа. Эмэгтэй тэднийг уриалгахнаар дотогшоо оруулав.
- Та бүхэнд би хэрхэн туслахсан бол?
- Бид Карл Хоггийг хайж байна гэж Хадер хэлээд цагдаагийн таних тэмдгээ үзүүлсэнд эмэгтэй их цочирдлоо.
- Бурхан минь. Карл гэнэ ээ? Тэр энд ирээгүй их удаж байна.
- Хэр их удсан юм бэ? Эмэгтэй цонх руу ширтэнгээ сайн гэгч нь гүн амьсгал авлаа.
- Хэдэн сар болж байна. Яг үнэнийг хэлэхэд Карл биднээс залхсан. Тэр бидэнд сэтгэл дундуур байсан юм шиг байна лээ.
- Энэ чинь юу гэсэн үг вэ?
- Юу л даа, манай түүх сонирхогчдын клуб бол жижигхэн. Гишүүдийн ихэнх нь өвөг дээдсээ хаана амьдарч байсан болон Карибын тэнгисийн тэртээгээс цагаачилж ирсэн хүмүүсийн тухай, мөн Ноттинг Хиллийн Багт наадмын түүх гэх мэт зүйлсийг сонирхдог. Гэтэл харин Карл бидэнтэй адилгүй, огт өөр зүйл сонирхдог байсан гэж хэлж болох юм. Наижл олон нийтэд зориулсан танилцуулга, ном сэтгүүл өрж тавьсан эргэлддэг самбар луу очлоо. Тэр тэндээс "Вэствэйгийн дуу хоолой" гэж гарчигласан жижиг зузаан ном олов. Зохиолчийн нэр Карл Хогг гэж байлаа. Зохиолч номыг өөрийнхөө арга барилаар бичжээ. Ном стандаартын бус, өгүүлбэрүүдийг ар араас нь залгуулан бичсэн, зураг, чимэглэл байхгүй, сонирхогчийн түвшинд хийгдсэн байлаа. Наижл номын агуулгыг гүйлгэн уншвал Ноттинг Хилл, Дэйлд болсон хэргүүдийн тухай өгүүлсэн судалгааны материалуудыг багтаасан ажээ.
Риллингтон Плэйст болсон Кристигийн аллага, Ладброк Гровийн буудалд алуулсан Жимми Хендриксийн тухай, Рахманны байрны эзний жигшүүрт хэрэг, тавь жараад оны үед энэ дүүрэгт болсон арьс өнгөөр ялгаварлагчдын дэгдээсэн үймээн, улс төрч агсан Профумогийн талаархи хов жив, Фрестоны Өргөн чөлөөн дэх оршин суугчдын амгалан тайван байдал алдагдуулагч нарын эсрэг хийсэн эсэргүүцлийн цуглаан, Фрестониа, номныхоо нэрийг зээлж авсан Клашийн дуунд өгүүлдэг эсэргүүцэл, цуглаан жагсаал, анархистуудын хий үзэгдлийн тухай номонд бичжээ. Харин 1879 оны Кенсингтоны алуурчны тухай нэг ч үг байсангүй.
Ширээний ард байсан эмэгтэй Карл Хогг яагаад энд ирэхээ больсныг тайлбарласаар байлаа.
- Карл сэтгэхүйн газар зүй гэж өөрөө нэрлэдэг зүйлдээ бүр донтчихсон байсан. Клубын гишүүдэд энэ талаар ямар ч ойлголт байгаагүй гэдгийг би хэлэх байна. Тэр энэ хавийн гудамжнууд, газар доогуур далдын хүчний энерги урсаж байдаг тухай ойлгоход их хэцүү нэг юмны талаар дандаа ярьдаг байсан. Карл энэ хавийн газрууд халдварлагдсан, тодорхой хэлбэл урьд өмнө болсон үйл явдлуудаас халдвар авсан, тэгээд энэ хэзээ ч арилахгүй гэдэгт бүр итгэчихсэн байсан. Ер нь бол Карлыг солиорчихсон гэхэд болно.
Наижл өмнө нь энэ талаар бас сонирхож байсан. Олон хүмүүс, тэр дундаа эрчүүд гудамж, талбайгаар хий үзэгдэл мэт тархсан Лондон хотын далдын хүч хотын оршин суугчдын хувийн зан чанарт хэрхэн нөлөөлдгийг судалж байсан. Наижл энэ төрлийн онолыг харин хүлээн зөвшөөрдөг. Урьд өмнө Клэркенвэлд байнга болдог байсан бослого, үймээн самууныг үүнээс өөрөөр хэрхэн тайлбарлах вэ? Тэр хэдхэн хоногийн өмнө Нэлла Перригийн цогцос олдсон газраас хэдхэн метрийн цаана байсан Риллингтон Плэйсийн 10-дугаар байрны хоосон талбайн дэргэд очсноо саналаа. Аймшигт үйл явдал болсон түүхэн газруудаар очиход тэр бүгд нүднийх нь өмнө харагдах мэт болж, Наижл болсон үйл явдлын дараахь үр дагаврын талаар эрэгцүүлэн боддог билээ. Алуурчин гэмт хэрэг болж байсан газруудын түүхийг судалж мэдсэн юм байна гэдгийг Наижл одоо л ойлгов.
- Карл одоо хаана байгаа бол? Танд мэдэж байгаа юм байна уу? гэж Хадер эмэгтэйгээс асуухыг Наижл сонслоо.
- Карлыг хэн ч дахиж хараагүй. Нэг удаа бид түүний талаар хоорондоо ярилцсан юм. Карл сүүлчийн хоёр гурван жилийн хугацаанд их зожиг болсон. Урьд нь тэр клубт байнга ирж гудамжинд хүмүүстэй байнга ярилдцдаг байсан. Дараа нь тэр гудамжнаас ямар нэг хөгжим аялгуу олж сонссон гэж баталдаг болсон. Тэр үеэс эхлэн Карл ердийн байдгаасаа шал өөр болж өөрчлөгдсөн. Түүнд том мөрөөдөл, хийхийг хүссэн зүйлс их байсан ч юу ч хийхээ больсон.
- Түүнд байнга очдог өөр газрууд байсан болов уу? Магадгүй энэ хавийн уушны газрууд ч юм уу?
- Ландброк Гров, Ланкастерын Өргөн чөлөөний буланд байдаг Кенсингтон Парк. Тэр уушны газрууд айдас төрүүлдэг муухай газар байгаа юм. Гэтэл Карл тийшээ очих дуртай байсан. Цуврал алуурчин Жон Кристи урьд нь тэнд ирдэг байсан гэж тэр бидэнд байнга ярьдаг байсан. Тэр бас Гровт байдаг өндөр орон сууцанд амьдардаг авга эгч Лизагийндаа хааяа очдог.
- Танд баярлалаа гэж Хадер хэлээд явахаар зэхтэл
- Түүнийг баарны үйлчлэгчээр ажилладаг гэж би сонссон юм байна гэж эмэгтэй нэмж хэллээ.
- Хаана?
- Принц Уэльсэд.

Фостер ухаан орлоо. Эмийн үйлчилгээ гарсан учир тэр хүчтэй өвдөлт мэдрэв. Алуурчин өөрт нь нэг тариа хийхийг тэр өмнө нь харжээ. Фостер эмийн тун амийг нь авах байх гэж бодсон боловч дахиад сэргэжээ. Аз уу, эз үү? Мөрөө хөдөлгөх гэтэл баруун бугуй нь тэсэхийн аргагүй өвдөв. Фостер хашгирахыг оролдсон боловч амыг нь тагласан тууз саад боллоо.
- Чамайг ухаангүй байхад чинь би чиний баруун бугуй, шагайг чинь хугалсан гэж Хогг залхуутай өнгөөр хэлээд
- Чи ухаангүй байсандаа надад талархах хэрэгтэй. Хөдлөхгүй хэвт. Одоо дахиад хоёр яс хугалах үлдсэн. Тэгээд дуусна гэв.
Эке Фэйрберн ямар гэмтэлтэй байсныг Фостер санахыг оролдон одоо түүнийг юу хүлээж байгааг мэдэхийг хичээв. Гэвч өвдөлт, мансууруулах эмийн үйлчилгээний нөлөөнөөс болоод оролдлого нь бүтэлтэй болсонгүй. Хэр удаан ингэж хэвтэж байгаагаа ч мэдэхгүй байлаа. Тэр дахиад ухаан алдчихав. Фостерыг дахиад сэргэвэл амнаас нь туузыг салгаж авсан байжээ. Фостер утга авцалдаагүй хэдэн үг арай гэж бувтнасан боловч Хогг хариу үг дуугарсангүй.
Хураалттай хайрцагны цаана нэг бүдэгхэн чимээ гарахыг Фостер сонслоо.
- Бүгд сэрж байх шив гэж Хогг хэлэв Дараа нь ямар нэг шил хагалж онгойлгох чимээ гарлаа. Нүднийхээ буланд Хоггийг хайрцагнуудын араар орохыг Фостер харав. Нэг хүн аяархан ёолоход хариуд нь Хогг түүнд дуугүй байхыг сануулаад эргэж ирэхдээ гартаа тариур барьсан харагдлаа.
- Тэнд хэн байгаа юм бэ? гэж Фостер асуулаа. 1879 онд таван хохирогч байсан. Эсвэл зургаа байсан юм болов уу?
- Тэр надад өнгөрсөн хэдэн долоо хоногт тусалж
байсан юм. Түүнийг хардамтгай гэдгийг мэдэж байсан ч чухам ямар зорилготой гэдгээ хэлээгүй. Гэхдээ би сайн сонголт хийсэн шүү. Тэр цагдаагийн газар луу явахын оронд амаа хамхиж байхын тулд надаас төлбөр шаардсан. Тэр удахгүй шангаа хүртэх болно гэж Хогг хэлээд мушийн инээмсэглэлээ.
Фостер ухаан алдчихгүйн тулд байдгаараа хичээж байв. Тэр хөл нь хэд хэдэн газраа хугарч, яс нь ил гарсан байгаа гэдэгт итгэлтэй байлаа. Яаралтай тусламж авахгүй бол тэр удахгүй эд эсийн үхжилтээр амиа алдах болно. Эндээс амьд гарлаа ч тэр хөлөө алдана. Фостер юм бодохгүйг хичээн хэсэг хэвтэв. Хүлээстэй, эмийн үйлчилгээн доор, хамаг бие нь хэмхэрч хугарсан түүнд эндээс мултрах ямар ч арга байхгүй.
- Чи тэднийг энд авчирч байсан уу? гэж Фостер асуулаа. Хэдий энэ бүхэн түүнд ашиг болохгүй ч тэр аль болох ихийг мэдэхийг хүсжээ.
- Эллисээс бусдыг энд авчирсан. Би түүнийг хөлсөлж авсан байрандаа хорьж, түүнд зориулж маш их тайвшруулах эм хэрэглэсэн. Сүүлчийн тунг хэтрүүлснээс болоод тэр намайг алахаас өмнө үхчихсэн. Гэхдээ хэн ч алдаанаасаа суралцдаг. Бусад хүмүүсийн хувьд харин энэ их тохиромжтой газар. Энд хэрэгт дурлаад байх хөршүүд байхгүй, аюулгүй найдвартай, хүргэлтийн машинаараа шууд ороод ирж болно. Тэгээд бас дуу намсгах тал дээр би их анхаарсан болохоор чамайг хичнээн чанга орилсон ч хэн ч сонсохгүй гэж Хогг хариуллаа.
- Тэд бүгдээрээ чамайг ... амьд байсан уу?
- Тийм ээ, тэд наад орон дээр чинь мансуурчихсан хэвтэж байсан. Тэд бүгдийг мэдэрсэн. Тэгэх ч ёстой байсан.
Фостер огиулмаар болов. Уур хорсол нь түүнд хүч өгчээ. Үхлээ хүлээж тамлуулаад хэвтэнэ гэж лав байхгүй.
- Чи өшөө хорслоос болж хүн алаагүй юм байна. Тэр хүмүүст ямар ч буруу байгаагүй. Бусдыг тарчилган зовоож байж сэтгэл чинь ханадаг учраас чи ингэдэг. Хийсэн хэрэгтээ хуурамч шалтаг олж, зөвхөн бусдад өөр ойлголт өгөхийн тулд үүнийг бодож олсон биз дээ. Чамд өвөг эцгээсээ ялгараад байх юм юу ч алга. Чи бүр түүнээс илүү аймшигтай юм байна.
Фостер дахин ярих хүчгүй болсон тул дуугүй болов. Уурыг нь хүргэхээр үг хэлэхийг хичээн дахин нэг гүн амьсгал авах үед алуурчин дэргэд нь ирж зогсохыг мэдэрлээ.
- Хугалах үед ямар яс илүү их өвддөгийг чи мэдэх үү? гэж Хогг чихэнд нь шивнэв. Цааш нь юу хэлэхийг нь сонсохыг хүсээгүй Фостер
- Там руугаа тонил гэлээ. Хоггийн нүүр нь уурласандаа час улайж, амыг нь дахин наадаг туузаар таглав. Тэр мунаа өргөж Фостерын эгэм дээр хамаг хүчээрээ буулгалаа. Фостер эгэмний дунд хэсэгт цохилт ирэхийг мэдэрч, тэр дороо хүзүү, далнаас эхлээд биенийх нь баруун тал тэр чигээрээ янгинав. Фостер дотроо хамаг тэнхээгээрээ ориллоо. Түүнийг өвдөлтөөс болж дороо мурилзан хөдөлж байх хооронд алуурчин холдон явснаа эргэж ирэн гарт нь тариа хийв.

Орой бүрэнхий болж байхад Хадер, Наижл хоёр Принц Уэльс рүү яаран очлоо. Фостерыг алга болохын өмнөхөн болсон явдлын талаар тэд ажилчдаас олж сонсов. Фостер энд Карл Хоггийг сураглан иржээ. Дараа нь тэр Хоггтой хамт сууж юм ууж байгаад согтож унасан гэнэ. Тэр уушны газар орж ирэх үедээ хэдийн согтуу байх шиг байсан гэж тэдний нэг хэлэв. Хадер түүнийг хэт ядарснаас болж тэгж харагдсан гэдгийг ойлгож байлаа. Фостерыг ухаангүй унах үед Хогг түүнийг түшиж аваад гэрт нь хүргэхээр авч явахдаа өөрийнхөө хүргэлтийн улаан машинаар явжээ. Фостерын машин уушны газраас холгүй зогсоол дээр байлаа.
Хогг төлбөрөө дандаа бэлэн мөнгөөр хийдэг байжээ. Тэр өнгөрсөн баасан болон ням гаригт үдийн цайны үеэр ажиллажээ. Ажилчид Хоггийн утасны дугаарыг мэдэж байсан боловч гар утас хаалттай байлаа. Машин түүний нэр дээр бүртгэлгүй, бас түүнд зээлийн карт огт байгаагүй бололтой.
- Тэр бүгдийг нуун далдалж, урьдчилсан арга хэмжээ авсан байжээ гэж Хадер баргар царайлан хэллээ.
Тэд Лиза Хоггийн гэрийн хаягийг утсаар тодруулж авангуутаа тийшээ хар хурдаараа давхив. Наижл юу ч хийж чадахгүй зөвхөн машины урд самбар дээрх хором бүрийг тоолон хөдлөх цаг руу харан сууна. Тэднийг Ладброк Гровын зүүн хэсэгт байдаг цамхагт орон сууцанд очиход цаг хэдийн арав болж байв. Хадер хонхны товчлуур дээр дарлаа. Наижл хаалганы хажууд байсан цонхоор дотогш харвал гал тогооны өрөө бололтой усны крант дээр резинэн бээлий тохоостой харагдав.
Тэр хоёрыг хөршийн хаалга руу явахыг завдах үед үүдний хонгилд гэрэл асав. Гинж мултрах сонсогдож, хаалганд бага зэрэг завсар гаран нэг өндөр настай эмэгтэйн нүүр цухуйлаа.
- Хэн бэ?
- Та хатагтай Хогг мөн үү? Эмгэнийг толгой дохьсонд Хадер таних тэмдгээ үзүүлээд
- Таныг сэрээсэн бол биднийг уучлаарай. Бид тантай ярилцах хэрэгтэй байна. Энэ танд аюултай юм биш гэж түүнд хэллээ. Лиза тэднийг дотогш оруулав. Тэр гэрийн халаат, шаахай өмсжээ. Тэднийг зочдын өрөөнд ороход Лиза буйдан дээр тухлан хэвтэж байсан муурнуудыг хөөж гаргав. Хадер, Наижл хоёр хуучирсан цэцгэн хээтэй буйдан дээр сууцгаалаа. Одоо болж байгаа бүхэн Наижлд амаргүй байсан учраас үг хэлэх ч сөхөөгүй байсан бол харин Хадер Лизатай ярилцахыг маш их хүсэж байв. Хадер гэнэт ирсэндээ дахин уучлалт гуйгаад
- Бид танаас төрлийн чинь нэг хүний байдаг газрыг мэдэхээр ирсэн юм.
- Надад төрлийн маань гэх ганцxан хүн байгаа. Та Карлыг хэлж байгаа биз дээ? гэж эмгэн нойрмоглосон хэвээр байгаа бололтой аяархан хэлэв.
- Та Карлыг ойрын үед харсан уу? Лиза толгой сэгсрээд
- Сүүлийн үед тэр над дээр бараг ирэхээ больсон гэлээ.
- Тэгвэл тэр урьд нь байнга ирдэг байжээ?
- Тэр энд амьдарч байсан. Болсон явдлуудын дараа.
- Юу болсон юм бэ? Лиза бодлоо цэгцлэх мэт хэсэг дуугүй болов.
- Юунаас эхлээсэй гэж та хүсэж байна бэ? Хөөрхий хүүд амьдрал их хатуу ширүүн хандсан. Хадер, Наижл хоёр өөр хоорондоо харц солилцов.
- Та тодорхой ярь даа гэж Хадер хэллээ.
- Эцэг нь Карлыг ахтай нь хамт өсгөж байсан юм. Тэдний эцгийг ажлаасаа ирж явах замд нь согтуу жолооч мөргөж тэр газар дээрээ нас барсан. Карл маш их гашуудаж байсан. Тэр аав, ах хоёртоо маш их хайртай байсан. Карл над дээр ирж, ах нь их сургуульд суралцаж байсан. Карлын ах Дэвид асуудалд их ордог байснаа сургууль дээрээ өөрийгөө дүүжлэн амиа хорлож үхсэн. Наижл ГБТ дээр хийсэн судалгааныхаа явцад энэ тухай бүгдийг мэджээ. Гэвч одоо энэ настай эмгэний амнаас сонсоход энэ гэр бүл тэр чигээрээ халдвар авсныг мэдрэх шиг болов.
- Карл манайд ирснийхээ дараа өөрийгөө бүх юмнаас тусгаарласан. Тэр өдрийн турш хана ширтээд л суучихдаг, юу ч хийх сонирхолгүй болсон байсан. Харин ганц хийдэг байсан юм нь гэвэл гэр бүлийнхээ түүх намтрыг судлах явдал байсан. Бидний өнгөрсөн үеийн түүх намтарт арилшгүй том хар толбо байдгийг та мэдсэн биз дээ.
- Тийм ээ. Карл үүнийг мэдэж байсан уу? Лиза толгой дохиод
- Манай гэр бүл, төрөл төрөгсөд бүгд мэддэг байсан гэлээ.
- Карл энэ талаар сонирхон судалж байсан гэж та хэллээ.
- Тэгж хэлж болох юм. Тэр зөвхөн энэ талаар судалж, хүн амины хэрэг гарсан газруудаар явдаг байсан. Өдөр ч, шөнө ч тэр гудамжаар тэнүүчилдэг болсон. Наяад оны үед юм байна. Тэр үеэс хойш Карл хэрэг гарсан газрын түүхийг бичихээр шийдэж гадагшаа байнга гардаг болсон юм. Тэр бүр энэ ажилдаа хамаг анхаарлаа хандуулж бараг солиорчихсон байсан. Ямартай ч тэр захиаг унших хүртэл шүү дээ.
Лиза босож бичгийн ширээ рүү очин шургуулга онгойлгоод онгичиж эхэллээ. Наижл бүр тэсэж сууж чадахгүй болжээ. Хурдлаач хэмээн дотро бачимдан бодсон тэрбээр ханан зуухан дээр өлгөөтэй байсан цаг руу хяламхийн харлаа. Эцэст нь Лиза нэг эвхэж нугалсан цаас авчрав.
- Энэ бол миний түүнд үзүүлсэн захидал байгаа юм гээд тэр цаасыг тэдэн рүү сарвайлаа.
- Энэ бол Сэгарын хүү Исогийн амиа хорлохын өмнө бичсэн захидал байгаа юм. Карл захидлыг бараг орой болгон уншдаг байсан. Хадер цаасыг болгоомжтой тэнийлгэв. Цаас бүр хуучирч нугалаасаараа бараг салж унах шахжээ. Наижл Хадертай хамт захиаг уншихаар тонгойлоо. Захианд ямар нэгэн хандсан хүний нэр, бичсэн хүний гарын үзэг байгаагүй боловч Наижл энэ захиаг жинхэнэ гэдэгт итгэв.

Тэр хүмүүс алж байгааг би мэдсэн. Юунаас болоод ийм дүгнэлтэнд хүрснээ би тайлбарлаж чадахгүй. Өдөр шөнийн дэглэм нь өөрчлөгдөж, харц нь ер бусын аймшигтай болсноос ч байж магадгүй. Цагдаагийнхан хохирогч олох бүрт энэ бүхэнд миний эцэг хамаатай болох нь надад улам тодорхой болж байв. Түүний шөнө бүр гарч явдаг болсон, нүдэнд нь үргэлж үзэн ядалт дүрэлзэж байхыг харснаас өөр баримт надад байсангүй. Тэр надтай ярилцахаа хэдийн больсон. Хэдийгээр би түүнд таалагдах гэж чадах бүхнээ хийсэн боловч энэ бүхэн эцгийн маань сэтгэлд хүрээгүй нь ойлгомжтой байсан.
Нэг орой би түүнийг гадагшаа гарахыг сонсоод цонхоор үсрэн гарлаа. Хотод өтгөн манан буусан болохоор би чимээ гарсан зүг рүү явж түүнийг сэмхэн дагасан. Би араас нь нуугдан явсаар тэр гудамж хөндлөн гарч ирсэн нэг согтуу тэнүүлчинг барьж авахыг харсан. Дараа нь би аяархан ёолох чимээ сонсож хөөрхий тэнүүлчин газар унасан. Эцгийг эргэн тойрноо харах мөчид би доошоо нуугдаж амжсан. Тэр эргээд шууд гэр лүүгээ алхсан.
Би түүнээс түрүүлж гэртээ ирж чадаагүй. Маргааш өглөө нь тэр надаас хаана байсныг асуухад би зодуулна гэдгээ мэдэж байсан ч дальдчин байж найзтайгаа уулзах хэрэгтэй байсан гэж хариуллаа. Тэр намайг зодохоор барьж авахад ээж түүнийг хориглосон. Ээж маань суран бүсээр ороолгоход үүссэн нуруун дээрх шархыг минь цэвэрлэж байхад би орон дээрээ доошоо харан хэвтээд уйлж байлаа. Ээж миний мэдэхгүй нэг бурхныг дуудаж эцгийг маань авч яваасай гэж залбирахыг сонссон. Гэвч тэр бурхан нь ирээгүй.
Тэр өдрөөс хойш тэр улам аймшигтай болсон. Бид өдөрт дөрвөн удаа бурханд залбирах ёстой байлаа. Тэр намайг байнга зодно. Тэгтэл нөгөө хэрэг болсон орой боллоо. Бид түүний тушаалаар зоорь луу орцгоосон. Би зоориноос гарах чийгний муухай үнэр, хүйтэн шалыг одоо ч санадаг, бас тэр дуу чимээ ... , ээжийн минь амь тэмцэн цусандаа хахаж цацан хэржигнэх. Тэр намайг барьж аваад хүзүүнд минь хутгаа зоосон. Түүний нүд галзуу мэт том, дүрлийсэн харагдаж байсан. Дараа нь надад санах юм байхгүй.
Тэр үеэс хойш би тэнэг юм шиг амьдарсан. Миний зүрх сэтгэл энэ аймшигт нууцыг хадгалсаар байлаа. Одоог хүртэл. Энэ аймшигтай амьдралаа эцэс болгох өнөөдрийг хүртэл. Тэр хүний цус миний судсаар урсаж байгаа. Би энэ бүхэнд цэг тавих ёстой. Үхэхийн өмнөх сүүлчийн хүсэл маань миний дараагийн төрлийнхөн маань энэ жигшүүрт толбогүйгээр тайван амгалан амьдраасай гэдэг л байна.

Хадер захиаг буцааж эвхээд
- Та Карлыг сүүлийн үед энд бараг ирэхгүй байгаа гэсэн гэж хэллээ. Лиза толгой сэгсрээд
- Жилдээ нэг юм уу, хоёр удаа. Түүний юу хийж явааг би мэдэхгүй. Карл аль хэдийнээс ном бичихээ больсон. Ном нь хэвлэгдэхээр тэр ихэвчлэн надад нэгийг авчирж өгдөг юм. Сүүлийн жилд ямар ч гэсэн ийм юм болоогүй. Номоо бичиж байхад түүний бүх юм хэвийн байх шиг байсан. Миний бодлоор хүмүүс өөрийг нь сонсоно гэж Карл бодсон боловч тийм юм болоогүй бололтой. Сүүлд нэг удаа уулзахад тэр надад өөр юм хийгээд завгүй байгаа гэж хэлсэн.
- Тэр яг юу хийж байсныг та мэдсэн үү? Түүнд найз нар байдаг уу?
- Үгүй, одоо түүнд найз байхгүй. Тэр нэг байшингийн ойролцоо юм эрж хайж байгаа гэсэн.
- Нэг байшин гэнэ ээ?
- Памбер Стрийтэд байдаг Сэгар Кэллогийн байшин.

Фостер ухаан орсныхоо дараа ярьж чадахгүй байлаа. Ам нь эвшээлгэж байгаад гацсан мэт байдгаараа том ангайжээ. Амаа хамхих гэсэн боловч эрүүг нь тэвхдсэн бололтой. Фостер харцаа доошлуулвал амных нь тушаа нэг төмөр багаж харагдав. Өөрийн эрхгүй хэдэн удаа амаараа амьсгалтал хоолой нь дороо хатлаа. Фостерыг амьсгал авч чадахгүй байсаар хоолой нь боогдож үхэх нь гэсэн айдас бүчин авлаа. Тэгээд хамраараа амьсгалахыг оролдов. Шүднүүдийг минь л биш шүү гэж Фостер дотроо бодлоо. Хэлээ дээш доош хөдөлгөж үзвэл зөвхөн доод шүдэндээ хүргэж чадав. Тэнд нэг резинэн хавчуурга мэдрэгдэв. Амыг нь нэг багажаар тэвхдэн онгойлгожээ.
- Харамсалтай нь би дахиад ямар ч асуултанд хариулж чадахгүй. Учир нь энд дахиж асуулт тавих боломж байхгүй гэж алуурчин хэллээ. Фостер шархдсан араатан мэт хүлээснээсээ мултрах гэж оролдтол өвдөлт нь ихэссэн тул амьд гарахсан гэсэн хүмүүний зөнгөөр дахин хөдлөхөө болив. Тэр өөрийгөө ингэж дуусна гэж хэзээ ч бодож байсангүй. Ийм нөхцөлд л лав биш. Магадгүй шөнө унтаж байх үедээ зүрхний шигдээсээр ч юм уу, эсвэл сэжигтний араас мөрдөж яваад суманд оногдох ч юм уу. Энэ тухай дарс уучихаад орондоо хэвтэж байхдаа тэр бодож байсан удаатай. Харин нэг новшийн маньякаар тамлуулж үхнэ гэж Фостер хэзээ ч бодож байсангүй. Хэрвээ гарт нь буу байсан бол энэ бүхнийг дуусгахын тулд тэр ямар ч эргэлзээгүй толгой руугаа буудах байлаа.
- Одоо чиний аманд бхэлсэн багажийг ам тэлэгч гэдэг юм. Би багажинд жаахан тохиргоо хийсэн. Бусдыг тамлан зовоож таашаал авахдаа өөрийн хүч чадлаа харуулахын тулд садистууд энэ багажийг ашигладаг юм. Тэд энэ багажиндаа их итгэл найдвар тавьж интернет дээр сурталчилсан байдаг. Карл дээрээс нь тонгойх үед Фостер түүний халуун амьсгааг мэдрэв.
- Энд хоёр боолт байгаа. Чи үүнийг харж чадахгүй. Багаж хөдөллөө. Боолтнууд амных нь хоёр талд байгаа бололтой.
- Би хэрвээ боолтыг цагийн зүүний дагуу эргүүлбэл чиний дээд доод эрүүнд бэхэлсэн хавтангууд хоорондоо ойртоно.
Багаж суларч, эрүү нь бага зэрэг хамхигдан өвдөлт нь багасав.
- Харин цагийн зүүний эсрэг эргүүлбэл ... Боолтнууд хөдлөхийг Фостер мэдрэв. Дээд доод эрүүний хоорондохи зай ихэслээ.
- Хэрвээ би боолтыг эргүүлээд л байвал чиний эрүүний яс хугарна. Маш удаан. Карл боолтыг ховил ховилоор эргүүлсээр байлаа. Фостерын эрүү тэвхэгдэн улам холдсоор түүний сэрэх үед байсан эхний байрлалд ирлээ. Амных нь булан урагджээ. Амьсгал авах улам хэцүү болж эцэст нь агааргүй болж Фостер ухаан алдах гэж байгаагаа мэдэрлээ. Түүний амыг эцэст нь тултал онгойлгосноос хүзүү нь нугдайн амьсгалын зам нь дарагдаж хаагджээ. Фостерт дахин тэмцэлдэх хүч чадал байсангүй, ухаан санаа нь самууран ...

Барбитуратыг гудамжнаас худалдан авч болдог болжээ. Тэдний мэдээлэгч, нэг мансууруулагч зардаг хүн түүнд хямдхан үнээр тэр эмийг олж өгч чадна гэжээ. Гурван хоногийн дараа тэд машины зогсоол дээр уулзаж Фостер түүнээс нэг эмтэй шил авав.
- Чи юу хийхээ сайн мэдэж байгаа биз дээ? гэснээ нөгөө эр
- Миний нэг хамсаатан наад эмийг чинь их хүчтэй эд гэсэн шүү гэлээ. Фостер нөгөө эрийг тайвшруулаад эмийг эцэгтээ өгөх гэж байгаагаа хэлсэнгүй.
Тэр орой эцэг нь нөгөө зүйлээ хийхээр шийджээ. Тэд бүгдийг бэлэн болгосон байлаа. Орой болоход тэд гал тогооны ширээнд хамтдаа суун 1964 оны Chateau Montrose дарс задалж ууцгаав. Тэр жил бороо их орсноос ургац алдахад хүрсэн ч Montrose дарах усан үзмийг агаар муудаж шуурга тавихаас өмнө хурааж авсан байжээ. Иймээс тэр жилийн дарс маш ховор байдаг. Энэ дарсыг эцэг нь маш удаан хадгалсан.
Эцэг нь дарсаа уугаад амаа тамшаалж билээ. Дарснаас балгахаасаа өмнө тэр дарсныхаа сайхан улаан өнгийг анхааралтай ажиглан хундаганд хамраа шургуулж тааламжтай нь аргагүй үнэрлэжээ. Түүний царай их л таашаасан бололтой гэрэлтэн дарснаасаа балгахад Фостер бас хундагатайгаа уужээ. Дарсны исгэлэн амт яг таарсан, эрдэнэс мэт таннин амтагдаж, хоолойгоор шингэн хамба хилэн мэт зөөлхөн гулган орж байлаа. Энэ бол түүний ховорхон амсаж байсан торгомсог сайхан дарс байв. Эцэг нь дарсны дусал бүрийг шимтэн тамшаална.
Хундага хоосроход эцэг нь шууд босов. Сүүлийн үед тэр нэг хундага дарснаас хэтрэхээ больсон билээ.
- Аав аа, үүнийг битгий хийгээч дээ гэж хэлэх үед Фостерын хоолойд юм торох шиг болов.
- Одоо надад амьдралаас дахиад хүсэх юм байхгүй болсон гэж эцэг нь хэлээд
- Хэдхэн жилийн дотор намайг идсээр байх хорт хавдраар би үхнэ. Энэ амьдралаас хэзээ явахаа би өөрөө шийднэ.
- Аав минь, та яагаад ийм болчихов оо? Та үргэлж тэмцэгч байсан шүү дээ. Эцэг нь яриаг нь тасалж гараа өргөөд
- Би өөрийгөө буруутан гэж бодмооргүй байна. Эйтанази гэдэг тайван үхэх гэсэн үг. Үүнийг л би хүсэж байна. Миний шийдвэрийг хүндэтгэж үз. Чи зарим тэмцэлд хичээгээд ч ялагдана, зарим үед чамд ялж гарахыг хүсэхгүй тэмцэл гэж бас байдаг юм. Чи хэрвээ хүсэж байвал намайг орхиод яв. Би чамайг ойлгож байна. Чи миний төлөө чадах бүхнээ хийсэн гэж хэлээд Фостерын нүд рүү эгцлэн харж
- Чи үүнийг хэзээ нэгэн цагт ойлгох болно гэлээ.
Эцэг нь шатаар дээшээ аажуухан өгсөв. Фостер араас нь даган явж байхдаа дотроо яг одоо болж байгаа энэ бүхэнд итгэж чадахгүй байлаа. Өрөөндөө орж ирээд эцэг нь дэрнүүдээ хөвсийлгөн сэгсэрснээ орон дээрээ гаран хэвтлээ. Түүний дэргэд ширээн дээр эмтэй шил харагдана. Фостерын нулимс өөрийн эрхгүй дуслан тэрбээр эцгийнхээ орон дээр нь сандайлан суулаа. Тэр одоо ямар ч хүчгүй, эсэргүүцэх чадалгүй нэгэн болсноо ойлгов. Фостер юу ч хийж чадсангүй. Тэр айж байлаа. Дэргэд нь энэ хөгшин дандаа байсан юмсан.
Хэн нь ч юм хэлсэнгүй. Тэд бие биенээ тэврэн авлаа. Эцэг нь түүнд өөрөөр нь бахархаж явдгаа, түүнийг их хайрладгаа хэлэв. Фостер мөн адил эцэгтээ энэ үгнүүдийг хэлэхдээ маш их шаналж байлаа.
Эцэг нь гэдрэгээ өндөрсгөж тавьсан дэрээ налж, эмтэй шилийг авч онгойлгон долоон ширхэг цагаан эмийг алган дээрээ унагав. Тэр Фостерыг нулимстай нүдээрээ харан инээмсэглэлээ. Дараа нь тэр нөгөө эмнүүдийг амандаа нэг мөсөн хийгээд нэг том балга усаар даруулан уулаа.

- За, энэ ч их өвдөнө дөө. Алуурчны хэлсэн үг түүнийг бодлоос нь салгаж тэр хаанаа байгаагаа ухаарлаа. Карл боолтнуудыг эргүүлэв.

Хадер Брамлэйгийн Өргөн чөлөөнд ирэнгүүт машинаа огцом тоормослон зогсоолоо. Тэр утсаар цагдаагийн зэвсэглэсэн бүрэлдхүүнийг яаралтай илгээхийг хүсээд дараа нь Ноттинг Дэйлийн замын гэрэлтүүлгээр бүдэг гэрэлтүүлсэн нарийн гудамжнуудыг хар хурдаараа сүлжин давхижээ.
Хадер Наижл руу харан
- Фостер өөрийгөө аль болох удаан амьд байлгахыг хичээх болно гэж шүд зуун хэллээ. Хадер Фостерт маш их итгэж байсан бөгөөд Наижл ч бас итгэхийг хүсэж байв. Шөнө дунд болоход хагас цаг дутуу байлаа. Тэд машинаас үсрэн бууцгаав. Наижл гартаа 1893 оны газрын зураг, гар чийдэн хоёр барьжээ. Тэр зурган дээр байсан Памбер Стрийтийн байрлалыг олохоор түрүүлж алхлаа.
Тэдний толгой дээр шөнийн агаарт гэрэл нь гялалзан харагдах Вэствэйгийн бетонон зам байв. Наижл метроны машины зогсоол, гарааж руу хүрдэг нарийн замыг даган явахад Хадер араас нь дагалаа.
Памбер Стрийт байсан газар хөл бөмбөгийн талбай барьжээ. Дээгүүр нь тавьсан хурдны замыг барих үед энэ хавийн гудамжнуудыг тэгшлэхэд тэр гудамж бас оржээ. Зургаар бол Памбер стрийт Вэствэйгийн хойд талд байжээ. Наижл зурган дээрх гудамжны тахир муруйг хуруугаараа гүйлгэн харж байснаа өндийн харж нүдэнд тусахааргүй хэдэн тоосгон байшингуудыг ширтлээ. Байшингууд руу алхах зуур холхон нэг том машин хүчтэй тоормослохыг сонсоод Наижл эргэж харвал зэвсэглэсэн нэмэлт цагдаа нар ирцгээж байлаа.
- Замаа үргэлжлүүл гэж Хадер амьсгаадан хэлээд
- Тэр байрыг хурдан ол! гэлээ.
Наижл Памбер Стрийт байсан газар байгаа одоо ч хүмүүс амьдарсаар байгаа хэдэн байшинг чиглэн алхав. Хэдхэн айлын гэрэл асаалттай харагдана. Тэр хоёрыг нэмэлт хүчнийхэн гүйцэж ирлээ. Хадер, Наижл хоёр байрны гадна хаалгаар орон шатаар өгсөв.
- Одоо яах вэ? гэж Хадер амьсгаагаа дарахаар түр зогсох үед Наижлаас асуулаа.
- Дугаар 12 гэж Наижл хэлээд шатаар хурдлан гүйлээ. Энэ бол Сэгар Кэллогийн дэлгүүрийн байрны дугаар байжээ. Түүний зөн совин Сэгарын удмын хүн энэ дугаарын байрыг сонгоно гэж хэлээд байлаа. Тэд хоёрдугаар давхарт гарч хаалгануудыг өнгөрөн явцгаав. Цагдаа нар тэдний араас ирцгээжээ.
Наижл 12 дугаартай хаалган дээр ирээд нэг алхам хойш ухарлаа. Бүгд чимээгүй болцгоов. Наижл баруун талдаа замын машины гэрэлд тод харагдах Хадерыг олж харлаа. Хадерын бараан нүд сэтгэл хөдөлснөөс бас айснаас болж томорсон харагдана. Наижлийн зүрх бараг амаар нь гарах гэж байгаа мэт цээжийг нь дэлдэн хурдан цохилж байв.
Дөрвөн хүн шөнийн дуран зүүцгээж байрлалаа аван зогсоцгоолоо. Байрнаас ямар ч чимээ анир гарахгүй, гадагшаа гэрэл тусахгүй байв. Тэд үг дуугүй гурав тоолоод нэг цагдаа хаалгыг хамаг хүчээрээ тийрэн онгойлгоход бусад нь тэр дороо хашгиралдсаар дотогшоо нэвтрэн орцгоолоо. Хадер багийн араас дагаж, Наижл бас сонирхолдоо хөтлөгдөн тэднээс хоцрохыг хүссэнгүй. Эрчүүд анхааруулах дохио өгөн байрны булан
тохой бүрийг шалган гүйлдэнэ.
Наижлын нүд харанхуйд дасаагүй байсан бөгөөд гэнэт буун дуу гарах байх гэж эмээн бэлтгэлтэй байлаа. Юу ч болсонгүй. Тэр жижигхэн зочны өрөө хүнгүй хоосон байжээ. Унтлагын өрөөнд бас юу ч байсангүй. Тэд гал тогооны өрөөнд орцгоолоо. Бас л хоосон ажээ. Байрнаас хөгц, чийгний үнэр ханхалж байв. Наижл харанхуйд Хадерын дууг сонслоо.
- Чи 12 байсан гэж сайн мэдэж байгаа юм уу? гэж тэр уурсангуй асуув.
- Тийм ээ гэж Наижл сөөнгөтөн хэллээ.
Өөртөө итгэлтэй байсан тэрбээр одоо өөрийгөө шал хэрэггүй амьтан мэтээр төсөөлөн бодов. Онгорхой хаалгаар цагдаа нар нэмэгдэн орж ирсээр байлаа. Гэнэт тэдний нэг өрөөний гэрлийг асаасанд Наижлын нүд гялбаж нүдээ анивчуулав. Өрөөний голд том цагаан хөргөгч, бас нэг сандал байлаа. Наижл Хадер хоёр бие биен рүүгээ харцгаав.
Зэвсэглэсэн хүмүүсийн нэг мөсний хайрцгийг онгойлговол сүүний хагас литрийн сав харагдав. Ажилтан хөлдөөгчний дээд шургуулгыг татаж онгойлговол хоосон байлаа. Дараа нь хоёр дахь шургуулгыг татахад Наижл огцом арагшаа ухрав. Хадер урагш алхахад тэр түүнийг дагахаар шийдлээ. Наижл улаан толбо болсон мөсөн дээр хоёр гар, бас нэг хиймэл үс шиг юм байхыг олж харав.
Дарбиширийн гарнууд, Макдугаллын үстэй хуйх. Тэд зөв газраа ирцгээжээ.
- Хоцорчихож гэж Хадер сэтгэлээр унан хэллээ.

Фостерын чихэнд бүх юм цуурайтан сонсогдоно. Түүний зүрхний цохилт, өнгөцxөн амьсгалах дуу нь, мөн түүний алуурчны дуу хоолой гээд бүгд цуурайтна. Ярих гэж хичээсээр байгаад хамаг тэнхээгээ шавхжээ. Ямар ч өвдөлт мэдэрсэнгүй. Тэр одоо бүх биеэ мэдрэхгүй болжээ. Одоо мэдэрч байгаа юм нь ганцxан энэ цуурай байлаа. Цуурай гэнэт алга болчихов. Тэр агаарт хөвөх мэт бүх бие нь хөнгөрчээ. Бие нь тайвширч, тэр өөрийгөө эрх чөлөөтэй болсон мэт мэдэрнэ.
Тэгтэл хэмхэрч бяцарсан хөл нь янгинан өвдөж эхлэхэд Фостер орон дээр байгаагаа мэдэв. Тэр таталдан байж нүдээ нээлээ.
Мулталж хугалсан эрүүний өвчин бүх биеэр нь тархах боловч тэр зөвхөн аяархан ёолохоос өөр юу ч хийж чадсангүй. Фостер хэсэгхэн зуур мэдэрсэн тэр тайван амгалан байдал, эрх чөлөөг үгүйлэв. Энэ хуучин цаасны муухай үнэр, эвдэрч хэмхэрсэн биенээсээ хол байхыг Фостер хүсжээ.
- Грахам Эллисийг нэг муу тэнүүлчин гэж бодоод чамайг анхаарлаасаа холдуулсан гэж бодож байсан юмсан гэж Хоггийн хэлэхийг тэр сонслоо. Тэр дэргэд нь их ойрхон байгаа бололтой. Тэр юу хийж байгаа юм бол? Зүүн талд нь хүн зогсохыг Фостер мэдэрлээ.
- Одоо нэг их удахгүй. Бүх юм дуусаж байна гэж Хогг хэлэв.
Фостерт тэмцэлдэх хүч байхгүй болжээ. Тэр нүдээ аниад ухаангүй байсан нь дээр юм байна гэж бодов. Гэнэт баруун гарынх нь эрхий хурууны өндөг часxийгээд явчихав. Хутгаар зүсжээ. Энэ юу болохыг Фостер мэдлээ.
Тоон цифр 1.

Наижл өрөөнөөс унах шахан бүдчин гарлаа. Түүнд цэвэр агаар хэрэгтэй байв. Биенээс таслан авсан эрхтнүүд түүний толгойд эргэлдсээр байлаа. Наижл шатаар уруудан бууж, цагдаагийн ажилтнууд, гэрээсээ гарч ирэн, гайхан харж зогсох оршин суугчдын хажуугаар өнгөрлөө.
Хүмүүсийн ихэнх нь унтлагын хувцастай харагдав.
Шөнө дунд болоход хэдхэн минут дутуу байлаа. Наижл одоо бүх найдвар тасарсан гэж боджээ. Фостер хэдийн үхсэн. Алуурчин дийллээ.
Тэр цугласан олныг үл анзааран нэг компаний тоосгон барилга руу эргэн харж зогсов. Бараг хоёр зууны тэртээ яг энэ үед, ийм харанхуй шөнө Исо эцгийнхээ араас даган явж, гэм зэмгүй нэгнийг хэрхэн алахыг харсан. Түүнээс хойш хэдэн өдрийн дараа Исогийн эцэг Наижлын зогсож байгаа газраас тавин метрийн зайтай байсан дэлгүүрийн доорхи зоорь луу гэр бүлийнхнийгээ хүчээр оруулж алсан.
Гэнэт түүний толгойд "Зоорь!" гэж орж ирлээ.
Наижлын харц барилгын хажуу бөөрөнд байсан хар өнгийн будгаар АГУУЛАХ гэж томоор бичсэн самбар дээр туслаа. Барилгын доод хэсэгт хар өнгөтэй гараажны хаалга руу явсан цардмал зам харагдав. Энэ бол хувь хүмүүст зориулсан эд юмсаа хурааж агуулдаг газар ажээ. Наижл халааснаасаа нөгөө хуучин газрын зургаа гаргаж ирээд гар чийдэнгээ асаалаа. Тэгээд айлуудын байр луу эргэн харав.
1893 оны зураг дээрх гудамж одоо байгаа гудамжнуудтай адилхан булан дээр байсангүй. Тэр дахин хуруугаараа Памбер Стрийтийг дагуулан хөөсөөр шугам яг метроны замын доорхи агуулахыг чиглэснийг олж харлаа. Наижл нөгөө агуулах руу гүйж очтол хаалганы урд нэг хамгаалалтын ажилчин зогсож байлаа.
- Дотор хүн байгаа болов уу? гэж Наижл хаалга руу заан асуув.
- Үгүй гэж манаач хариулаад
- Энд жижүүр хийж байгаа надаас өөр хэн ч байхгүй. Ингэхэд тэнд юу болоод байгаа юм бэ? гэж тэр байр луу заан асуулаа.
- Цагдаагийнхан.
Манаач хөмсгөө өргөснөө
- Чи бас цагдаагийнх уу? гэж асуув.
Наижл худлаа хэлэхээр шийдээд толгойгоо үл мэдэг дохилоо.
- Би наад руу чинь орох хэрэгтэй байна гээд манаачийн ард байгаа хаалга руу зааснаа
- Энэ бол маш чухал гэж нэмж хэлэв.
Манаач яах ёстойгоо мэдэхгүй хэсэг түдгэлзэн зогслоо.
- Намайг дотогшоо оруулчихаад чи түрүүч Хадер Женкинсийг олж наашаа хурдан ирэх хэрэгтэй гэж хэл.
Манаач шийдвэр гаргатлаа их удах шинжтэй бөгөөд Наижл тайлбар хийгээд зогссоор байвал өдөр өнгөрөх төлөвтэй байлаа. Тэр манаачид бодох хугацаа өгөхийг хүссэнгүй. Наижлын нүд очтон гялалзаж бүх юм найдваргүй болохоос өмнө хаалга руу очин бариулаас татан дотогшоо оров.
- 12 дугаарын агуулах хаана байдаг юм бэ?
- Нэг давхрын доор байгаа. Цахилгаан шатаар буугаарай гэж манаач хэлснээ контор руугаа орон төмөр таслагч барин гарч ирлээ.
- Түлхүүр зөвхөн эзэнд нь байдаг. Энэ чамд хэрэг болж магадгүй хэмээн манаач нэмж хэлчихээд эргээд явчихав.
Наижл агуулах руу орж бүдэг гэрэлтэй машины зогсоолын талбайг өнгөрөн цахилгаан шатны том хаалган дээр очлоо.
- Наижл! гэж Хадер шивэгнэн дуудлаа.
Тэр Наижлыг байрнаас холдон явахад араас нь даган иржээ.
- Чи хаачих гэж байгаа юм бэ? Наижл Хадерт Сэгарын гэр бүлийнхэн зооринд алагдсан тухай, бас газрын зургийг дахин шалгаснаа хэллээ.
Хадер түүнийг эргэлзсэн харцаар ширтээд
- Би нэг манаачийн хажуугаар өнгөрсөн. Тэр энд хүн байхгүй гэж батлан хэлж байна гэв.
Наижл мөрөө хавчснаа
- Бид магадгүй бид тэндээс тус болох ямар нэг зүйл олох ч юм бил үү гэлээ.
Хадерын уруулан дээр инээмсэглэл тодорч харцаа төмөр таслагч дээр унагав.
- Үүнийг чи хаанаас олсон юм бэ?
- Хэрвээ чи цагдаа шиг байвал чиний өмнө бүх хаалга нээгдэнэ. Жинхэнэ утгаараа шүү.
Хадер нэмэлт хүч дуудахаар ойрын холбоогоо гаргаж ирэн байгаа газраа хэлээд
- Хурдал! хэмээн тушаал буулгав.
Тэр хоёр цахилгаан шатанд хурдан орж нэг давхар доошлон барагцаалбал зуун метр орчим урт хонгилд гарч ирлээ. Цагаан төмрөн ханан дээр цайвар шар өнгөөр будсан хаалганууд харагдана. Эндэхийн чимээ аниргүй байдлыг зөвхөн агаар сэлгэгчийн хүнгэнэх дуу эвдэнэ. Наижл хаалгануудын завсраар орж агуулахын гүн рүү харлаа. Дараа нь тэр эргэж алхан зүүн талын сүүлчийн хаалган дээр ирэв.
Хаалган дээр дугаар байсангүй. Тэд бие биен рүүгээ харан зогслоо.
- Энэ цоожгүй юм байна гэж Хадер аяархан хэллээ.
Тэдний шалгаж үзсэн бусад хаалганууд цоожтой байжээ. Наижл Хадер луу харлаа. Төмөр таслагч одоохондоо хэрэг болохооргүй байсан ч тэр гартаа чанга атгасаар байв. Хадер хаалганы төмөр бариулыг атгалаа. Тэр чимээ гаргахгүйг хичээн маш аяархан бариулыг доош нь дараад таттал хаалга онгойлоо.
- Бурхан минь гэж тэр аяархан шивнэв.
Картон цаасан хайрцгаар босгосон хана тоосгоор барьсан мэт тэдний өмнө хөндөлдөж харагдлаа. Хананы ард гинших мэт чимээ гарав. Наижлд хүн ёолох шиг санагджээ.
Хадер нүдээ томруулан Наижлыг харснаа
- Тэр энд байна гэж шивнээд эргэж харлаа. Нэмэлт хүч ирээгүй байв. Наижл тэдний орох газрыг хаасан цаасан хайрцган хана руу харлаа. Түүнд бодлогошрон зогсох хугацаа байсангүй, арагш ухарснаа хамаг хүчээрээ ханыг мөргөтөл давхарлаж тавьсан хайрцагнууд ганхав. Наижлын мөр нь хатгуулж өвдсөн ч хайрцагнуудыг цааш нь бүх биеэрээ түлхвэл дээд талын хайрцагнууд нурж дээрээс нь уналаа.
- Гараа өргө! Цагдаа! гэж Хадер хашгирав.
Наижл биеэ татаж аваад дээшээ хартал гартаа хутга барьсан бараан үстэй нэг эр өөрийг нь чиглэн харайлгаж ирлээ. Түүний ард нэг нүцгэн шахуу хүн модон тавцан дээр хэвтэж харагдав. Наижл хайрцгийг замаасаа зайлуулаад үсрэн босож, Хадерыг нөгөө хүнээс халхлан хөндөлдөн зогслоо. Тэр төмөр таслагчаа бэйсболлын цохиур шиг бариад эсрэг этгээдээ хамаг хүчээрээ цохив. Цохилт нөгөө эрийн цээжний голд тусаж тэр арагшаа найган хутгаа алдлаа.
Уур нь шатсан эрэгтэйн нүдэнд гал маналзан биеэ татан дахин цэхэлж зогссоноо Наижл руу дайрахаар ухасxийв. Наижлд багажаа дахин өргөх хугацаа байсангүй тул довтлогчоос биеэ хамгаалахаар зэхлээ. Өвдөлтөөс болсон бололтой нөгөө эр нүүрээ үрчийлгэн, духнаас нь хөлс дусалж, шүдээ зуусан харагдана. Наижл бүх хүчээрээ хамгаалахыг хичээсэн боловч ханыг нураах үед үенээсээ мултарсан мөр нь хүчгүй болон гарнаасаа төмөр таслагчаа алдчихав.
Нөгөө эр төмөр таслагчийг шүүрч аван толгой дээрээ
өргөлөө. Наижл гараа өргөн цохилтоос хамгаалахыг оролдох үед өрөөнд чих дөжрөм чимээ тасxийн дуугарав. Жимсэн өмд, цагаан цамц өмссөн тэр эр хайрцган дунд ойчиход Наижл гараа буулгалаа. Нөгөө эрийн духан дээр цус дуслан урсах нэг жижигхэн нүх харагдана. Түүний нүд нь нээлттэй ч үхсэн гэдэг нь тодорхой байлаа.
Наижл өөрийн эрхгүй газар сөхрөн унав. Тэр урагшаа гөлрөн харсаар байлаа. Буун дуунаас чих нь шуугиж, эргэн тойронд нь дарь үнэртэнэ. Чимээ аниргүй байдал ноёлж хэдэн зуун өнгөрөх юм шиг санагдсан ч гэнэт энэ тамын гэмээр нам гүм байдал эвдэгдэв. Бүрэн зэвсэглэсэн цагдаагийн ажилтнууд орж ирэх үед Наижл зөнгөөрөө гараа өргөн зэвсэггүй болохоо харууллаа. Тэд хянамгай харцаар өрөөг нэгжээд өөр хүн илрүүлсэнгүй. Тэдний нэг Наижл руу дөхөж ирэв.
Наижлын дотор онгойж, өндийж босон цагдаа нар луу ойртон очих гэтэл Хадер тэдний анхааруулахыг ч үл тоон хажуугаар нь ухасxийн өрөөний булан руу очлоо. Наижл Хадерын явсан зүг рүү эргэн хараад төхөөрөмжилсөн модон тавцан дээр хэвтэх Фостерын хувхай цайсан хөдөлгөөнгүй биеийг олж харав. Наижл Хадерын араас очлоо. Фостерын хөл хугарчихсан гэдэг нь илт, эвгүй өнцөгт байрлажээ. Бүх бие нь хөх няц болж түүнд эрүүл гэхээр газар үлдсэнгүй.
- Грант гэж Хадер орилоод түүний дээр тонгойн зогслоо.
- Ээ бурхан минь! Грант!

_________________
Sakura


Top
   
PostPosted: Jun.29.17 2:34 am 
Offline
Дархан Гишvvн
Дархан Гишvvн
User avatar

Joined: Jul.30.06 7:33 am
Posts: 200
Location: Holland
27


Кенсал Грийн оршуулгын газар зөөлөн шиврээ бороо орж байлаа. Яг л оршуулга болж баймаар өдөр байна гэж Наижл бодсноо эргэн тойрноо хараад бусад маань хаачсан юм бол гэж өөрөөсөө асуув. Ламтан, авс өргөдөг хоёр хүнтэй хамт борооноос хорогдохоор модны доор зогсож харагдана. Ламтан яарсан бололтой цаг руугаа байн байн харснаа оршуулгын ёслолд оролцох бусад хүмүүс хаана байгаа асуух мэт Наижл руу харав. Наижл нүхний дэргэд байгаа өргөгч шатан дээр тавьсан том авс руу харснаа энэ дотор хэр том хүн байгааг харахад л ойлгомжтой байна гэж бодлоо. Нүхний дэргэд ухаж гаргасан шороог хиймэл зүлгээр хучжээ. Тэд уул нь энд хэдийн ирсэн байх ёстой юмсан, Хадер луу утасддаг юм бил үү гэж Наижл бодов.
- Намайг уучлаарай, би арван нэгэн цагт явах ёстой гэж ламтан өршөөл хүсэх мэт бувтналаа.
- Бүх юм сайхан болно гэж Наижл түүнийг тайвшруулан хэлээд оршуулгын газрын дунд хэсэгт очиж гол зам уу харснаа
- Тэндээс хүн ирж явна гэлээ.
Хар хувцас өмссөн Хадер, Дринквотер хоёр ирж явлаа. Тэд модонд халхлагдан хэсэг далд орсноо дахин гарч ирэхэд дэргэд нь бас нэг юм хөдөлж байхыг Наижл олж харав.
Тэр Фостер байлаа.
Дринквотер түрдэг тэргэн дээр суусан Фостерыг урдаа түрж явна. Наижл түүнийг эмнэлэгт хэвтэж байгаа гэж бодож байжээ. Өнгөрсөн долоо хоногт тэр Хадераас Фостерын бие ямар байгааг асуухад, түүний бие сайжирч байгаа, эмч нарын хэлснээр тэр эмнэлэгт нэг хэсэгтээ байх шаардлагатай гэж хэлж байсан. Фостер өнгөрсөн гурван долоо хоногт илт туржээ. Тэр одоо зөвхөн гуурсаар хооллож байгаа болохоор арга ч үгүй биз. Ойртон ирсэн Фостер гэдсээрээ ярьдаг хүн шиг аман дотроо бувтнахыг Наижл сонслоо. Хугарсан эрүүнээсээ болж түүнд ярихад хэцүү байгаа ажээ. Тэргийг түрж явахдаа донсолгосон Дринквотерт Фостер гомдоллож байлаа.
- Есүс минь, Энди. Хэрэв чи миний машины арын суудалд сууж үзсэн бол намайг ингэж сэгсчих нь зөв байхсан.
Наижл Фостерыг тэр айхтар үйл явдлаас хойш анх удаагаа харж байгаа ажээ. Санасныг бодвол Фостер харин ч дээр харагдаж байсанд тэр гайхав. Бяцарч хугарсан баруун шилбэний хоёр яснаас бусад хугаралтанд хүндрэл бага байсан тул тэр хурдан эдгэж байгаа бололтой. Эмч нар шилбэний ясанд металан гол суулгаж хэдэн боолтоор бэхэлжээ.
Мэс засал амжилттай болж, Фостер одоо зуун метрийн дотор алхаж чадаж байгаа ч түүний туулж өнгөрүүлсэн тэр айхтар өвдөлт, шаналал амархан мартагдахгүй нь мэдээж. Одоо санаа зовоож байгаа том асуудал бол түүний сэтгэл санааг тогтворжуулах явдал байв. Фостерыг тамласан Карл Хоггийн үлдээсэн сэтгэлийн шарх эдгэх болов уу?
Булшны нүхэнд ойртон ирсэн Фостер
- Наижл Барнес гэж эрүү нь зуулттай хэвээрээ хэллээ.
Наижл түүнтэй мэндлэхээр гар сунгалаа. Фостер гарыг нь хэдий хүч муутай ч бат чанга атгав.
- Таныг энд ирнэ гэж санасангүй шүү гэж Наижл хэлэв.
- Тийм ээ. Энэ хөөрхий хүний үхэлд манай удмын хүн буруутай байсан болохоор ингэх нь шударга үнэнд
нийцнэ гэж бодсон юм. Фостер амьсгалаа гүн авснаа
- Хийсэн бүхэнд чинь талархаж байна. Хэрэв чи байгаагүй бол би энэ дотор хэвтэж байх байсан гэж хэлээд харцаа авсны зүг хандуулав. Тэгээд эргэж хараад
- Тэгсэн нь дээр ч байсан байж магадгүй юм. Одоо би манай удмынхан Германчууд байсныг мэддэг боллоо гэлээ. Фостер Наижл руу үл мэдэг инээмсэглэж
- Гэхдээ чи надад нэг юм амлах хэрэгтэй. Ард нь юу нуугдсаныг мэдэлгүйгээр овоолж тавьсан хайрцаг руу дахиж битгий үсрээрэй гэж нэмж хэлэв.
Наижл ичсэн бололтой толгойгоо тохуурхан дохих Хадер луу харав.
Фостерыг эмнэлэг рүү түргэн тусламжын тэрэг авч яван шинжээчийн баг хүрэлцэн ирсний дараа агуулахын хана налан хөшиж орхисон Наижл руу Хадер хүрч иржээ. Өөрт нь ямар байгааг мэдэхээр Хадерыг ирсэн гэж Наижл таамаглаж байв. Хадер түүнд бүтээлэг авчирчээ.
- Тэнэг амьтан гэж Хадер түүнд үнэн голоосоо хэлээд
- Баатар болох гэж дахиж тэнэг алхам хийнэ гэж санасны ч хэрэггүй шүү. Хэрэв тэр буутай байсан бол бид хоёр хэдийн үхчихсэн байх байлаа гэв. Хадер өмнө нь явган сууж нүд рүү нь ширтсэнээ Наижлын мөрөн дээр гараа тавин
- Албан ёсоор би ингэж хэлэх хэрэгтэй. Гэхдээ энэ зөвхөн бидний хооронд үлдэх ёстой. Чи сайн байсан шүү. Карл Хогг Фостерын баруун гарын хурууны өндөгнүүд дээр нөгөө тэмдгээ сийлж үлдээсэн байна. Тэр Фостерыг алахаар хутгаа бариад зогсож байжээ. Хэрэв бид нэмэлт хүч ирэхийг хүлээсэн бол хоцрох байсан. Хадер хэсэг дуугүй сууснаа
- Чи зүгээр үү? гэж асуугаад хацрыг нь илэхэд Наижл түүний дулаахан гарыг мэдэрлээ.
- Женкинс! гэж дуудан орж ирсэн Харрис орчин тойрноо
анхааралтай гүйлгэн харав.
Хадер Наижл руу инээмсэглэснээ гараа татан авч босоод
- Энэ бол шагнал гэж билээ.

- Фэйрбернийхэн ирж явна гэж Хадер хэлээд гараасаа хөтлөлцөн ирж яваа хоёр хүн рүү заав. Тэд гашуудлын хар хувцас өмссөн байв.
Дотоод Хэргийн Яам Эке Фэйрбернийг цагаатган, түүнийг хүндэтгэлтэй оршуулахыг Мэс заслын Рояал Коллеж хүлээн зөвшөөрч цогцсны үлдэгдэл болох араг ясыг хүлээлгэн өгчээ.
- Карл Хоггийг хэзээ оршуулсан юм бол? гэж Наижл асуув.
- Нэг долоо хоногийн өмнө түүний цогцсыг чандарласан. Ганцxан авга эгч Лиза нь ирсэн гэж Хадер хариулав.
- Цэвэрхэн ажилласан байх шив гэж Фостер бувтналаа.
Тэднийг олоход Фостер ухаангүй байжээ. Хэрэв нэг мөч хоцорсон бол тэр шархаа даалгүй үхэх байсан. Фостер тамлаж байсан үеийг хэр санаж байгааг Наижл Хадераас асуужээ. Энэ талаар хэн ч мэдэж чадаагүй. Фостер сэтгэл зүйч нарын тусламж авахаас эрс татгалзжээ.
Шинжээчийн баг агуулахад байсан бүх хайрцаг сав, шүүгээнүүдийг шалгажээ. Карл Хоггийн Наижл руу далайж байсан хутгаар бусад хохирогчдыг хутгалж алсан нь тогтоогдсон байна. Тэр Фостерын зүрхэнд хутгалахаар зэхэж байжээ. Карлын байранд байсан хөргөгчнөөс тэд Лондон хотын шөнийн клубын нэг сарын хэрэгцээг хангахуйц их хэмжээний ГХБ хийсэн хайрцаг олжээ. Бас агуулахын бичлэгийг шалгаж үзвэл Хогг энд хайрцагнуудыг хүргэлтийн машинаараа шөнийн цагаар авчирч буулгаж байсан байна. Заримдаа манаач нар, ачаа өргөгч, тэргэнцрийн жолооч нар ямар ч сэжиг авалгүй түүнд хүнд ачаа өргөхөд нь тусалдаг байжээ. Ажилчид энд ирж очиж байдаг хүмүүст дасаж, тэдэнд онцгой анхаарал тавьдаггүй байсан бололтой.
Хайрцган хананы цаана нэг булангаас тэд эмэнд мансуурсан Дэйв Даквортыг олжээ. Түүнийг эмнэлэгт хэд хоног хэвтэж эмчлүүлсний дараахүн амины хэрэгт хамтарч ажилласан гэж буруутган баривчилсан байна.
- Тэр буруутай гэдгээ хүлээх юм бол таван жилийн хорих ялаар шийтгэгдэх болно. Хэрэв тэр шоронд биеэ зөв авч авбал гурван жилийн дараа суллагдана гэж Хадер хэлжээ. Наижл Дэйвийг шоронгийн бусад хоригдлууд яаж хүлээж авах бол, шоронгийн дэглэмийг тэр давж гарч чадах болов уу гэж бодох үед жихүүдэс нь хүрэв. Түүнд амаргүй байна байх даа гэж Наижл бодлоо.
Жон Фэйрберн оршуулганд эхнэртэйгээ хамт иржээ. Тэр хоёр тэдэнтэй үг дуугүй толгой дохилцоод ламтантай хэдэн үг солилцлоо. Хэдэн минутын дараа ламтан урагшаа алхан номлол айлдаж эхлэв.
- Ертөнцийн эзэн би бол итгэл найдвар, амьдрал гэж хэлсэн...
Авсыг нүхэнд буулгаж хийсний дараа Фэйрбернийхэн богинохон салах ёс үйлдлээ. Эке Фэйрберний амьдрал богинохон байсан. Амьдрал түүнд дэндүү хатуу ширүүн хандсан билээ. Түүний үхэл хүмүүсийн хувьд тоглоом наадам шиг байсан. Харин одоо тэр үүрд амар тайван нойрслоо. Өнгөрсөн үе дахин сөхөгдөхөөргүй үүрд хаагджээ.
Дринквотер Фостерыг булшнаас холдуулан тэргэнцэртэй нь түрэн явлаа. Наижл Хадер луу ойртон очих зуур зүрх нь хүчтэй цохилж эхлэхийг мэдрэв.
- Чи өнөөдөр ажилтай юу?
- Үүнийг мэдэх хэрэг чамд байгаа юм уу, Наижл?
- Сүүлийн үед би их зүүдэлдэг болсон. Энэ тийм ч
сайхан зүүд биш. Би энэ талаар хэн нэгэнтэй ярилцах гэсэн юм.
- Би чамд утасны дугаар өгч болно шүү гэж Хадер хэлэв.
Наижл уул нь ингэж хэлэхийг хүсээгүй билээ.
- Өөр хэлэх юм байна уу?
Наижл амьсгалаа гүн авав.
- Чамайг надтай хамт юм уух болов уу гэдгийг би мэдэх гэсэн юм. Одоо бүх юм ард хоцорлоо.
Хадер цагаа харснаа
- Үнэнийг хэлэхэд би ч гэсэн тэгмээр байна. Би эхлээд Эндид хэлэх хэрэгтэй. Тэр Фостерыг ганцаараа Айронсайд руу хүргэж өгөх болох нь ээ.
Хадер хамтрагч руугаа явлаа. Фэйрбернийхэн ламтантай хамт оршуулгын газраас гарч яваа нь харагдана. Наижл Эке Фэйрберний булш руу сүүлчийн удаа эргэн харлаа. Шиврээ бороо хэдийн зогсож үүлэн чөлөөгөөр нарны туяа тусжээ.
Холхон хэдэн хэрээ гуагалж хоорондоо хөөцөлдөн тоглоно.





ТӨГСӨВ.

_________________
Sakura


Top
   
PostPosted: Jun.29.17 2:36 am 
Offline
Дархан Гишvvн
Дархан Гишvvн
User avatar

Joined: Jul.30.06 7:33 am
Posts: 200
Location: Holland
Санаа оноо байвал дуртайяа хүлээж авна шүү. Эхний номыг оруулж дуусгалаа.
Хоёр дахь номоо санал асуулгын дараа оруулна аа. ккккккк

_________________
Sakura


Top
   
PostPosted: Jun.29.17 3:06 am 
Offline
Дархан Гишvvн
Дархан Гишvvн
User avatar

Joined: Jul.30.06 7:33 am
Posts: 200
Location: Holland
Номоо тасалж хуудас болгон оруулж чадсангүй ээ. Яаж оруулдгийг нь мартчихаж. Дараагийн номыг оруулахдаа хэрэглэмээр байна. Хэлээд өгөөрэй.

_________________
Sakura


Top
   
PostPosted: Jun.29.17 3:46 am 
Offline
¤Pearl
User avatar

Joined: May.28.12 2:30 am
Posts: 2842
:wd:

_________________
:lol01:


Top
   
PostPosted: Jun.30.17 4:26 pm 
Offline
Дархан Гишvvн
Дархан Гишvvн
User avatar

Joined: Jul.30.06 7:33 am
Posts: 200
Location: Holland
Ном уншиж байгаа хүн байна уу? Хоёр дахь номоо оруулдаг юм уу :??: :??: :??:


Attachments:
Bloed Wraak.jpg
Bloed Wraak.jpg [ 7.69 KiB | Viewed 442 times ]

_________________
Sakura
Top
   
PostPosted: Jun.30.17 4:29 pm 
Offline
Дархан Гишvvн
Дархан Гишvvн
User avatar

Joined: Jul.30.06 7:33 am
Posts: 200
Location: Holland
Дан Ваддел

Цусан өшөө авалт

Нидерланд хэлнээс орчуулсан: Д. Наран

2017 он


Орны дэргэд асаасан лаа бараг унтрах дөхжээ. Анивалзан сүүмэлзэх лааны гэрэлд ханан дээр туссан сүүдэр бүжиглэн наадах мэт эрвэлзэн хөдөлнө. Сара бөөрөнд нь наалдан хэвтэх охин дүүгийнхээ амьсгалах бүрт хөдлөх цээжийг мэдрэн чимээгүй хэвтэж байлаа. Нойр нь хүрэхгүй орондоо эргэж хөрвөөж байхад Хенриетта, Эмма хоёр толгойгоо дэрэн дээр тавингуут шууд унтдагт нь тэр ихэвчлэн уурлаж солиорох шахдаг ажээ.
Харин өнөө орой Сара унтахыг огт хүссэнгүй. Тэр хажуугийн өрөөнд ярилцаж байгаа эцэг эх хоёрынхоо ярианаас нэг ч үг орхигдуулалгүй сонсохыг хичээн хөнжил дотроо таг чимээгүй хэвтэж байв. Тэд түүний тухай, тухайлбал түүний ирээдүйн талаар ярилцаж байгаа ажээ. Эх нь цурхиран уйлж, хааяа хэдэн үг хэлнэ. Харин эцэг нь өөртөө итгэлтэй, тайван байгаа бололтой.
- Би чамайг эсэргүүцье гэж бодоогүй. Гэхдээ тэр хүн чинь хэдийн жаран долоо хүрч байгаа. Тэр охинд минь тохирохгүй гэж эх нь хэллээ. Эцгийнхээ хэлсэн үгийг тэр сонсож чадсангүй. Сара хөнжлөөсөө сугаран орноосоо босож, хаалга руу гэтлээ. Хамаг бие нь чичирч, хамар амнаас нь уур гарна. Есдүгээр сарын хүйтэн шөнө байсан ч тэр дотуур хувцсан дээрээ унтлагын хувцсаа давхарлаж өмссөн болохоор хүйтэн санагдсангүй. Сара хаалгаа аяархан онгойлгож харанхуй хонгилд орвол тэдний яриа сайн сонсогдож байлаа.
- Сара одоо дөнгөж арван дөрөвтэй.
- Чиний эцэг шүү юм чинь чамайг надад өгөх үед чи арван тавтай байсан, Анналеа.
Эцэг нь бухимдаж эхлэхийг хоолойных нь өнгөнөөс Сара анзаарлаа. Томоогүй зан гаргах үед нь эцэг нь дуугаа ингэж өндөрсгөдгийг тэр мэддэг ажээ. Эх нь мэгшин уйлна.
- Бурхан минь намайг өршөөж үз, гэхдээ энэ чинь ...
- Одоо хангалттай! Өрөөнд чимээ аниргүй боллоо.
Өршөөлт Эцэг минь, арай ч үгүй байлгүй дээ. Энэ Хэскер биш, тийм биз дээ? Сара түүний унжсан том гэдэс, аяганаасаа бүлтрэх шахсан нүд, үсэнд хучигдсан нүүр, байнга долоoж байдаг нойтон уруулыг харах мэт болж, дотор нь муухайрч огиудас хүрэв.
- Гэрээгээ баталчихсан. Дахиж өөр юм сонсмооргүй байна.
- Гэхдээ Оорсон...
- Анналеа! Эцэг нь шийдчихжээ.
Эх нь эсэргүүцээд нэмэргүй гэдгийг мэдсэн Сарагийн нулимс гарч хацрыг нь даган урсав. Эцэг нь хэвтэр лүүгээ явахаар гарч ирэхээс өмнө тэр өрөөндөө хурдхан амжиж орлоо. Тэр эхтэй нь цуг унтахаа болиод удаж байгаа ажээ.
Сара шорвог нулимсанд дэвтсэн нүүрээ даран орны дэргэд сөхрөн уналаа. Одоо түүнд ганцxан Ертөнцийн Эзэн л тусалж магадгүй юм.
Бидний эцэг болсон Дээд тэнгэрийн Эзэн минь. Миний төлөө болон гэр бүлд минь өгсөн нигүүлсэлд тань би талархаж байна. Өдөр тутмын талх тариа, үр жимс, мал сүргийн төлөө таньдаа би талархаж байна. Мөн өнгөрсөн зун амьд үлдэх найдвараа алдсан байсан бяцxан Жосефийг тахлаас аварсанд тань талархаж байна. Харин одоо би өөрийнхөө төлөө Таны нигүүлслийг гуйж байна. Миний Хэскер Петтибонтой гэрлэх нь таны хүсэл юм бол дахин сайн тунгаан бодож үзээч гэж залбирч байна. Миний ичгүүргүй бүдүүлэг загнаж байгааг Та минь өршөөн хэлтрүүл. Тэр бохир заваан, хөгшин, бүдүүн гахайтай би гэрлэмээргүй байгаа тул Таньдаа үнэнч даруухнаар хичээнгүйлэн мөргөж байна. Миний хэлсэн уучилшгүй үгнүүдийг өршөөн соёрхооч. Тэнгэрийн Эцэг минь миний энэ залбирлыг сонсохыг хүсэхгүй байвал би шийтгүүлэхдээ бэлэн байна. Амен.
Сара орондоо дахин орж мөс шиг хүйтэн хөлөө дулаацуулахаар хэвтэж байхдаа хананы цаана эхийнхээ мэгшин уйлахыг сонсжээ. Хачирхалтай хэдий ч тэр хүч чадалтай болсон мэт санагдав.
Амьдралаа бусдын дор номхон хүлцэнгүй, чимээ аниргүй өнгөрөөхийн оронд тамын галд шатсан минь дээр гэж тэр бодлоо.




























1


Ахлах мөрдөгч Грант Фостер алагдсан эмэгтэйн цогцос руу тонгойж харснаа шүүрс алдлаа. Дөнгөж үүр цайж байсан учраас цэцэрлэгт гэрэл гэгээ муутай байлаа. Фостерыг эмнэлгийн орон дээр хэвтэн эмчлүүлж байх хооронд хүн төрөлхтөнд ахиц дэвшил гараагүй бололтой. Tэр өндийж босохдоо металлаар эвлүүлж тогтоосон баруун шилбээ хөндчихөв. Хүйтэн салхи хүзүү рүү үлээхэд чичрүүдэс нь хүрлээ. Утсаар нэг эмэгтэй гэртээ алагджээ гэж мэдэгдэх үед эмэгтэйг гадаа зүлгэн дээр бус байшин дотор байгаа гэж бодсон тэрбээр гадуур хувцсаа авалгүй иржээ.
Эмэгтэйн хоолойг хөндлөн огтолж, шархнаас гоожсон цус эргэн тойронд нь тунаран тогтжээ. Фостер хувийн нууцаа хамгаалах зориулалттай цэцэрлэгийн гурван талыг өндөр хашаа барьж тусгаарласныг олж харлаа. Цэцэрлэгийн тэр хэсэгхэн газрыг хөрш зэргэлдээ байшингийн зөвхөн дээд давхраас харж болохоор ажээ. Гэвч тэнд амьдардаг залуухан хос орой харанхуй болсон хойно харьж ирсэн учир цогцсыг олж харсангүй. Фостерт алуурчин зориуд ийм эрсдэлтэй алхам хийсэн юм шиг санагдав.
Фостер байшин руу орлоо. Зочдын өрөө цэвэрхэн эмх цэгцтэй, ноцолдож тэмцэлдсэн гэхээр ул мөр харагдсангүй. Арван нэгдүгээр сарын эхэн гарч, Фостер албандаа эргэж орсноос хойш нэг долоо хоног өнгөрчээ. Мягмар гаригийн шөнө, цогцос олдсоны дараахан дөрвөн цагийн үед ажлын газраас нь Фостер луу утасдав. Ажлынхаа хувцсыг өмсөхөд бүсэлхий, өмднийх нь хооронд хоёр хуруу хэрийн зайтай болсныг анзаарч суран тэлээний гархийг сүүлчийн нүхэнд тулган татлаа. Үхтлээ тамлуулж, золоор үхлээс мултарснаас нь хойш хагас жил илүү хугацаа өнгөрчээ. Тэр үед зөвхөн ажилдаа дахиж орно гэсэн бодол Фостерыг хөл дээр нь босгосон билээ. Шөнө бүр Карл Хоггийн халуун амьсгааг нүүрэн дээрээ мэдэрч хар дарж зүүдлэн, мунаар бяцалж хугалсан шилбэ нь тэсвэрлэхийн аргагүй өвдөж байх үед түүнд дахиж хөл дээрээ босно гэдэг боломжгүй мэт санагдаж байжээ.
Одоо харин тэр албандаа эргэн орж, анхныхаа хэргийг хүлээж авлаа. Өөрт нь ямар нэг дээрмийн аллага, эсвэл Шевертс Буш, Кенсал Райсийн гудамжинд хутгалуулсан дүрсгүй жаалын хэрэг оногдоно биз гэж Фостер бодож байжээ. Гэтэл харин одоо Кенсал Грийн, Килбурнийн хооронд байдаг Куинс Паркын чинээлэг хөрөнгөтэй хүмүүс амьдардаг нам гүм гудамжинд викториагийн үеийн тансаг тавилгатай байшингийн цэцэрлэгт алагдсан эмэгтэй дээр иржээ. Өрөөнд мөрдөгч эмэгтэй Хадер Женкинс цагдаагийн зурагчин дагуулсаар орж ирлээ. Сандарч тэвдсэн зурагчин цэцэрлэг рүү хуруугаараа заан
- Би тийшээ очиж болох уу? гэж асуув.
- Арилж үз гэж Фостер хэлээд Хадер луу харлаа. Хадер царай алдаж, цонхийж ядарсан шинжтэй харагдсанд энэ ч сайны тэмдэг биш дээ гэж Фостер бодов.
- Хохирогчийн нэрийг Кэти Дрэйк гэдэг, гучин долоотой, жүжигчин. Эмэгтэйг эндээс хоёр байшингийн цаана байдаг хөршийнхөн нь олсон. Тэдэнд энэ байрны түлхүүр байдаг юм байна. Кэти охинтойгоо хамт мөсөн гулгуурын талбай дээр ирж, охиныхоо 14 насны төрсөн өдрийн баярыг тэмдэглэх байсан боловч ирээгүй гэж найз хүүхэн нь тэдэнд мэдэгджээ гэж Хадер хэлэв.
Фостерт таагүй мэдрэмж төрж бие нь тавгүй болов.
- Охин нь хаана байгаа юм бэ?
- Бидэнд одоогоор мэдсэн юм алга. Тэр ор сураггүй алга болжээ.
Метрополитан цагдаагийн газрын Хүн амины хэрэг хариуцсан Хэлтэс Баруун Лондонгийн ойр орчмыг нүх сүв үлдээлгүй самнаж, сэжиг бүхий гаж донтон, насанд хүрээгүй хүүхэд хүчирхийлэгчид, үл бүтэх этгээдүүдийг эрэн сурвалжлах ажилд хэдэн зуун цагдаагийн ажилтaн, эрэлч ноход, нисдэг тэрэг дайчилж оролцуулахаар бүх бэлтгэлээ ханган өглөө болохыг хүлээж байлаа.
Урьдчилсан үзлэгээс харвал Кэти өчигдөр хоёр цагийн орчим нас барсан байжээ. Кэтигийн охин Наомиг хамгийн сүүлд өчигдөр сургуулиас гарч явах үед нь гурваас арван таван минут өнгөрч байхад харжээ. Сургуулийн цүнх нь доор байгаагаас харахад охин гэртээ иржээ. Гэвч дараа нь энд юу болсон юм бол? Энд ямар нэгэн муу юм болсон гэдэг нь ойлгомжтой. Хүүхэд алга болсон тохиолдолд түүнийг зургаан цагийн дотор олох хэрэгтэй, тэрнээс удвал зөвхөн цогцос л олно гэсэн үг. Ийм төрлийн гэмт хэрэгт энэ бол олонтой тохиолддог. Эсвэл ...
Тэд одоогоор охиныг гэмт хэрэгтэн биш гэж нотолж чадахгүй. Тодорхой хэлбэл охин эхийгээ алаад дараа нь зугтаасан. Зочны өрөөнд Фостер охины сургуулийн зургийг бариад тэнд нуугдсан энэ хэргийн нууцыг хайж олох гэсэн мэт хэсэг харж зогсов. Дараа нь тэр гэрэл зургийг ханан зуухны тавиур дээр буцааж тавилаа. Охины царайг тэр сайн тогтоож авчээ. Урт шаргал шулуун үс, цайвар цэнхэр нүдтэй үл ялиг инээмсэглэсэн өсвөр насны охин. Фостер охиныг олох үед ямар харагдах бол гэж бодсноо эмээх сэтгэл төрөв.
Фостер өрөөг дахин сайн ажиглалаа. Өрөө эмх цэгцтэй, тоосгүй, явган ширээн дээр эмхэлж хураасан ном сэтгүүл, буйдангийн буланд босгож тавьсан дэрнүүд үнгэгдээгүй ажээ. Кэти Дрэик эмх замбараагүй байхыг тэвчдэггүй байсан бололтой. Фостер зочны өрөөний хойд талд байрлах гал зуухны хэсэг рүү очлоо. Өрөөний дунд урьд нь хоолны өрөөг тусгаарласан хана байсан бололтой хуучин ором харагдана. Энд бүх юм цэвэрхэн байлаа. Хоёр шилэн аягыг угааж хатаагчин дээр тавьсан, ус буцалгагчийг залгуураас салгасан, кофены чанагч цэв цэвэрхэн байв. Фостер хогийн савны дөрөөн дээр гишгэж онгойлоо. Сонирхол татахаар юм харагдсангүй. Хөргөгчийг хүнсний зүйлсээр дүүргэжээ. Хоол, зууш зэргийг харахад Кэти охинтойгоо эрүүл хооллохыг эрхэмлэдэг байсан бололтой.
Фостер шинжээчийн багийнхнаас хүн дуудаж хоёр шилэн аягыг шинжилж судлах даалгавар өглөө. Дараа нь бүх цонх хаалгыг шалгаж үзвэл эвдэж орсон гэхээр ул мөр байсангүй. Алуурчинг дотогшоо оруулсан бололтой. Охин нь байсан юм болов уу? Фостер дахиад тавиур дээр байгаа охины зураг руу харлаа. Тэр эхийнхээ хоолойг хэрчлээ гэж үү? Охиныг ингэсэн гэдэгт Фостер итгэхгүй байлаа. Тэр алдсан байж болох л юм.
Фостер цэцэрлэгт буцаж очлоо. Кэти Дрэйкийн цогцсон дээр майхан босгожээ. Эмгэг судлаач, шинжээч эмч Эдвард Карлайл бүх анхаарлаа ажилдаа төвлөрүүлжээ. Түүнийг ажлаа хийж дуустал цогцсыг зөөвөрлөхгүй. Албаны царайтай байсан Карлайл Фостерын орж ирэхийг хараад инээмсэглэв.
- Грант, чамайг дахин харсандаа баяртай байна гэж тэр ханиад хүрсэн бололтой сөөнгөдүү хоолойгоор хэлээд
- Бие чинь сайн уу? гэж асуулаа.
- Маш сайн гэж Фостер энэ сэдвээр ярихыг хүсээгүй тул товчхон хариулаад
- Ямар нэгэн юм олов уу? гэж асуув.
Карлайл Фостер луу харснаа
- Миний бодлоор хохирогчийн хоолойг энд хэрчсэн бололтой. Гэхдээ задлан шинжилгээ хийсний дараа бүгд тодорхой болно.
Майханд орж ирсэн Хадерыг Фостер хараад сонсгох шинэ мэдээ байгааг шууд ойлгов.
- Юу олж мэдэв?
- Бид Наомигийн эцгийг олсон. Стэфен Бэкингэм гэж Хадер хэллээ.
- Бид ийшээ одоохон явах хэрэгтэй.

Эшер дэх байрны зочны өрөөнд хөх буйдан сандал дээр суугаа Стэфен Бэкингэм хэзээ хэзээгүй унаад өгөх нь үү гэмээр нүд нь дүрлийчихсэн сууж байв. Фостер Бэкингэмийн өөдөөс харан эхнэрийнх нь өгсөн цайг бариад суужээ. Даруухан хувцасласан, ичимхий байрын тэр эмэгтэй нөхөр лүүгээ санаа нь зовсон бололтой үе үе харна. Цаг ес өнгөрч байсан тул хоёр хүүхэд нь аль хэдийн сургуульдаа явжээ.
Хуучин эхнэр нь алагдаж, охин нь алга болсныг Фостер дөнгөж сая Бэкингэмд хэлжээ. Дараа нь түүнийг хэзээ тэр хоёртой ярилцсаныг асуулаа.
- Би Лийдст ажилтай байсан гэж Бэкингэм хэлээд салгалсаар байгаа гар луугаа харав.
- Өчигдөр Наомигийн төрсөн өдөр байсан учраас би гар утас руу нь өдрийн цайны цагаараа ярьсан. Тэр найз охидуудтайгаа гадуур хооллох гэж байсан учраас бид удаан ярилцаагүй. Утасны цаана замын хөдөлгөөний дуу чимээ сонсогдож байсан болохоор би түүний яриаг сайн сонсохгүй байсан.
Фостер толгой дохилоо. Тэр Бэкингэмийн юуны тухай ярьж байгааг ойлгожээ. Хотын гудамжны дуу чимээ.
- Охин маань ээж, найз охидтойгоо хамт тэшүүрээр гулгана, дараа нь оройн хоол хамт идэцгээнэ гэж хэлэхдээ их баярлаж байсан. Би түүнтэй ирэx хагас сайнд уулзахаар тохирсон. Бэкингэм яриагаа цааш нь үргэлжлүүлж чадсангүй таг болчихов. Фостер дуугүй сууж байлаа.
- Бид хотын төв рүүявж хамтдаа дэлгүүрээр хэсэн, миний зөвшөөрлөөр охин маань өөртөө юм сонгож авах гэж байсан юм. Эх нь биднийг дэмждэггүй, намайг охиноо хэт эрхлүүлээд байна гэдэг байсан. Кэти ер нь намайг Наомид хэрэгтэй юм хийдэггүй гэж үздэг байсан.
Лийдсээс хэзээ буцаж ирснийг нь түүнээс Фостер асуулаа.
- Би онгоцоор буцаж ирсэн. Онгоц Хитроү дээр оройн арван цаг болохоос арай өмнө газардсан. Би их ядарсан байсан учраас шууд таксинд суусан. Гэртээ арван нэг жаахан өнгөрч байхад ирсэн, тийм биз дээ, Шейла? Шейла уруулаа шилэмдсэнээ толгой дохиод
- Тийм ээ, тэр хавьцаа гэж баталлаа.
Хаалганы дэргэд зогсож байсан Хадер
- Өршөөгөөрэй, би утсаар ярих хэрэгтэй байна гэж хэлээд өрөөнөөс гарав.
- Та Кэтигээс хэзээ салсан юм бэ? гэж Фостер асуулаа.
- Арван нэгэн жилийн өмнө. Наоми тэгэхэд гурван нас л хүрч байсан юм. Бид хоёр хоорондоо таарахаа байсан. Дараа нь нэг хэсэг их хэцүү байсан. Хэдийгээр Кэти дургүй байсан ч түүний хувьд Наоми маш чухал байсан болохоор би охинтойгоо уулздаг байлаа. Нэг мэдэхэд бид нэг тогтсон харилцаатай болчихсон. Би ихэвчлэн ажлаар хол, удаан явдаг байсан ч чөлөөт цагаа охинтойгоо өнгөрүүлдэг байсан. Энэ хооронд би дахин гэрлэж хоёр хүүхэдтэй болсон ч Наоми бид хоёрын харьцаа өөрчлөгдөөгүй.
- Кэти дахиж гэрлэсэн үү? Бэкингэм толгой сэгсэрлээ.
- Үгүй ээ. Түүнд хэд хэдэн удаа найз залуу байсныг Наомигоос сонсож байсан. Кэти надад энэ талаар ярьж байгаагүй. Үнэндээ би энэ тухай сонирхдоггүй байсан. Миний мэдснээр тэр сүүлийн үед ганцаараа байсан. Кэтид их хэцүү байгаа гэж Наоми надад хэлж байсан юм.
- Яагаад?
- Би сайн хэлж мэдэхгүй байна. Кэти урьд нь жүжигчин байсан. Анх танилцах үед тэр их үзэсгэлэнтэй сайхан хүүхэн байсан. Түүнд ТВ-үзүүлбэр, хамтарсан тоглолт гээд ажлын санал их ирдэг байсан, тэр ялангуяа театрын ажилдаа их дуртай байсан. Гэвч жил өнгөрөх тусам ажил нь багассан. Миний бодлоор түүнд их хэцүү байсан. Наоми надад нэг удаа эхийгээ их уудаг болсон гэж хальт цухуйлгасан. Тэр үед би их цочирдсон. Түүнтэй хамт байхад тэр дусал ч амсдаггүй байсан юм. Хааяа ганц нэг удаа өвс татдаг байсан.
- Наомид найз залуу байсан уу? Бэкингэмийн царайнд инээмсэглэл тодорлоо.
- Охины зургийг та харсан гэсэн. Та өөрөө юу гэж бодож байна даа? Миний сонссоноор тэр сургууль дээрээ хөвгүүдэд алганы амт үзүүлэх хэрэг гардаг гэсэн.
Тэр инээмсэглэхээ больж чанх урагшаа гөлрөв.
- Түүнд онцгойлж хардаг хэн нэгэн байсан юм биш биз?
Бэкингэм Фостер рүү ухаан орсон мэт хараад
- Өршөөгөөрэй, хэсэгтээ ухаан санаа минь өөр газар байсан бололтой гэж бувтналаа.
- Наомид онцгойлж хардаг хэн нэгэн байсан уу? Жишээлбэл түүний араас гүйдэг ч юм уу.
- Үгүй, тэр өөрт нь таалагддаг нэг хөвгүүний тухай ярьж байсан. Тэр хүү өөрөөс нь нилээд ах, нэг хамтлагт тоглодог гэсэн. Би нэрийг нь санахгүй байна. Түүнийг арван долоотой гэхэд чамд дэндүү ахдана гэж би охиндоо хэлсэн. Охин маань тэр хүү намайг эргүүлээд байна гэж хэлж байсан.
Бэкингэм дахиад чимээгүй болж гараа базлан сууна. Фостерт нөхцөл байдал түүний хэлж ярьснаас арай өөр, тэр шал өөр ааш араншин гаргадаг байсан юм шиг санагдаад байв. Тэр арван дөрөвтэй охины амьдралд ихээхэн үүрэг гүйцэтгэсэн байж магадгүй. Гэсэн хэдий ч одоо энэ эр өнгөрсөн бүхэнд хичнээн их харамсан гашуудаж байгааг хараад, энэ бүхэн үнэхээр ийм байсан юм болов уу гэж Фостер өөрөөсөө асууж байлаа.
- Охинд минь юу тохиолдсон гэж та бодож байна, мөрдөгч өө? гэж Бэкингэм асуулаа. Фостер мөрөө хавчснаа
- Бид удахгүй олж мэднэ. Наомийг олохын тулд бид бүх хүчээ дайчилна гэдгийг танд батлан хэлж чадна гэж хэллээ. Тэгээд дахин асуулт тавихын өмнө хэсэг азнав.
- Ноён Бэкингэм, та их мөнгөтэй юу? Бэкингэм нүдээ анивчуулан гайхсан мэт харснаа Фостерийн юу асууж байгааг гэнэт ойлголоо.
- Би дундаж орлоготойд орохгүй ч, бас тийм ч их хөрөнгө чинээтэй биш. Миний гаргадаг гурван сэтгүүл бодож байснаар минь сайн борлогдохгүй байна. Надаас барьцааны мөнгө нэхнэ гэж та бодож байна уу?
Бэкингэмд найдлага төрөхийг Фостер нүднээс нь олж харлаа. Хэрвээ ийм юм болвол Наоми амьд гарч магадгүй юм. Бэкингэм эд хөрөнгөнийхөө хэмжээн дээр болгоомжлоод байгааг тэр анзаарчээ. Фостер түүний байшин хамгийн багадаа нэг саяын үнэтэй гэж таамаглаж байв. Байрны урд зогсоол дээр нэг хар Мерседес кабрио харагдсан. Бэкингэм бас охиндоо мөнгө зарцуулах дуртай гэж хэлсэн. Эцгийнх нь санхүүгийн боломж энэ хэргийн шалтгаан болсон байхыг одоогоор үгүйсгэх аргагүй юм.
- Та утсаа чөлөөтэй байлгаxыг хичээгээрэй гэж Фостер хэллээ.
- Хэрвээ бид Наомиг олохгүй бол та олон нийтэд хандаж туслалцаа хүсэх хэрэгтэй болно.
- Би чадах бүхнээ хийнэ. Хадер буцаж ирээд Бэкингэмээс өршөөл эрсэн шинжтэй инээмсэглэснээ Фостер луу хальт харц чулуудаад толгой дохилоо. Тэр Бэкингэмийн хэлсэн үнэн эсэхийг тогтоохоор утсаар ярьжээ. Бэкингэм үнэхээр тэр онгоцонд суужээ.
- Ингэхэд та ер нь Кэтигийн өдөр тутмын амьдралыг сонирхож байсан уу? Бэкингэм толгой сэгсэрлээ.
- Үгүй. Миний мэдэж байгаагаар тэр ихэвчлэн өдрийн турш гэртээ байдаг байсан. Наомигийн тухай ярихаас өөрөөр бид маш цөөхөн уулзаж ярилцдаг байсан.
- Түүнд найз хүүхнүүд байсан уу?
- Байлгүй яахав. Хамгийн сайн найз нь Салли Дарлингхартс, тэр бас жүжигчин. Биднийг анх танилцахын өмнөхөн тэд нэг жүжигчдийн цуглаан дээр танилцсан гэсэн. Тэд хэлхээтэй юм шиг салдаггүй байсан. Миний бодлоор тэд байнга холбоотой байсан. Гэхдээ та миний хэлснийг яг тийм гэж ойлгож бас болохгүй шүү.
Фостeр найзынх нь нэрийг бичиж авлаа.
-Ноён Бэкингэм, надад бас нэг асуулт байна. Кэти, Наоми хоёрын харьцаа ямар байсан бэ? Бэкингэм хэсэгхэн зуур бодолхийлэв.
- Миний бодлоор тэд хоорондоо хэтэрхий сайн байсан. Бүр дэндүүлдэг байсан ч байж магадгүй.
- Тэр чинь юу гэсэн үг вэ?
- Кэти охиныг бүр өмчилчихдөг байсан юм. Хэрвээ Наоми насанд хүрч бие даан амьдарч, өөр найзуудтай болвол эх нь өөрийгөө хаягдсан юм шиг мэдрэх байсан гэж надад санагддаг. Наоми Кэтигийн амьдралын утга учир нь байсан. Хэрэв энэ хүйн холбоо тасарвал Кэтид маш хэцүү байх болно гэж би их санаа зовдог байлаа. Нэг удаа Наоми надад ээж нь түүний хэрэгт хэтэрхий оролцох юм гэж хэлж байсан.
- Тэд хоорондоо маргалддаг байсан уу?
- Тийм ээ. Ээж нар охидтойгоо маргалдахыг алийг тэр гэх вэ. Та өөрөө мэдэх байлгүй. Бэкингэмийн царай гэнэт хувьсxийн
- Та арай... Фостeр мөрөө хавчив.
- Бид одоогоор юу ч баталж, бас үгүйсгэж чадахгүй. Та хуучин эхнэрээ сайхан эмэгтэй байсан гэж хэлсэн. Тэр тэгэхээр олны анхаарлын төвд байдаг байжээ. Түүнд төвөг учруулдаг шүтэн бишрэгчид байсан уу?
- Энэ чинь юу гэсэн үг вэ? Айлган сүрдүүлэгч байсан уу гэж үү?
- Тийм ээ, айлган сүрдүүлэгч. Бэкингем толгойгоо эргэлзэнгүй сэгсэрлээ.
- Мэдэх юм алга. Биднийг хамт байхад түүнийг зурагтаар ч юм уу эсвэл тоглолтон дээр харсан залуучуудаас захиа ирдэг байсан. Нэг удаа түүнийг телевизийн жүжигт нүцгэн тоглосны дараа маш их ил захидал, захиа хүлээж авсан. Зарим нь дэндүү бүдүүлэг үгтэй, зарим нь элдэв янзын зурагтай байсан. Надад энэ бүхэн таалагддаггүй байсан ч, тэр намайг санаа зовох хэрэггүй гэдэг байсан. Тэр үед би өөрийгөө өчүүхэн амьтан мэт төсөөлдөг байлаа. Гэхдээ Кэтиг сүрдүүлдэг эсвэл зовоодог хүн байгаагүй.
Фостер толгой дохилоо.
- Кэтигийн төрөл төрөгсдөөс таних уу? Бид олон нийтийн хэвлэл мэдээллийнхэнд мэдэгдэл хийхээс өмнө тэднийг олж хохирогчийн нас барсныг мэдэгдэх хэрэгтэй. Хэнтэй уулзаж болохыг бидэнд хэлж өгөөч. Бэкингэм эрүүгээ илж сууснаа
- Энэ боломжгүй гэв.
- Яагаад?
- Кэти надтай таван жил амьдрахдаа төрөл төрөгсдийнхөө талаар хэзээ ч ярьж байгаагүй.
- Хэзээ үгүй гэнэ ээ?
- Хэзээ ч ярьж байгаагүй. Би олон удаа асуусан. Гэвч тэр энэ талаар ярихаас дандаа зайлсхийдэг байсан. Кэти төрөл садангүй юм шиг байна лээ. Сургуулиа төгссөний дараа Лондонд ирж жүжгийн сургуульд орсон гэж тэр хэлсэн. Сурж байх үедээ хэрэгцээнийхээ мөнгийг олохын тулд Кэти амралтын өдрөөр зөөгчөөр ажилладаг байхад нь бид танилцсан. Миний мэдэж байгаа юм гэвэл энэ л байна.
Фостерын итгэж чадахгүй гайхсан царайг ажигласан Бэкингэм ойлгож байгаагаа илэрхийлэх мэт хамраа шуухитнуулав.
- Тэнэг сонсогдож байгаа биз, тийм ээ? Би энэ сэдвийг дахиж сөхөөгүй. Харин би Дрэйк бол түүний жүжигчний нэр гэдгийг мэднэ. Түүний жинхэнэ овгийг Пратт гэдэг юм.
- Гэхдээ Наоми ганц удаа ч гэсэн эмээ өвөө нь ямар хүмүүс байсныг асуусан байлгүй дээ.
- Тэр асууж үзсэн. Гэвч Наоми энэ сэдвийг хөндөнгүүт эх нь
ярианыхаа сэдвийг өөрчилчихдөг байсан гэсэн. Наоми нэг удаа надад төрөл төрөгсдөө эрж олмоор байна, гэхдээ ээждээ мэдэгдэхийг хүсэхгүй байна гэж хэлж байсан.
Фостер Женкинс рүү хараад өөртэй нь адилхан мэл гайхчихсан зогсож байгааг анзаарлаа.

_________________
Sakura


Top
   
PostPosted: Jul.01.17 2:06 pm 
Offline
• Moderator*
<b><font color=#0000FF>• Moderator*</font></b>
User avatar

Joined: Feb.03.07 7:08 pm
Posts: 3685
Location: Ирмэг
2 өдрийн турш салж чадалгүй уншаад дуусчихлаа. Орчуулга мундаг болсон байна. Сонирхолтой, гоё ч ном байна :wd:

_________________
Survived after...


Top
   
PostPosted: Jul.01.17 2:09 pm 
Offline
• Moderator*
<b><font color=#0000FF>• Moderator*</font></b>
User avatar

Joined: Feb.03.07 7:08 pm
Posts: 3685
Location: Ирмэг
naran1962 wrote:
Номоо тасалж хуудас болгон оруулж чадсангүй ээ. Яаж оруулдгийг нь мартчихаж. Дараагийн номыг оруулахдаа хэрэглэмээр байна. Хэлээд өгөөрэй.


Тасалж хуудас болгож оруулна гэж юуг хэлж байгаа билээ? Хэсэг хэсгээр нь бүлэг бүлгээр нь хуваагаал 1 1 пост болгоол оруулчихгүй юу?

_________________
Survived after...


Top
   
PostPosted: Jul.01.17 6:55 pm 
Offline
Дархан Гишvvн
Дархан Гишvvн
User avatar

Joined: Jul.30.06 7:33 am
Posts: 200
Location: Holland
Suicide wrote:
2 өдрийн турш салж чадалгүй уншаад дуусчихлаа. Орчуулга мундаг болсон байна. Сонирхолтой, гоё ч ном байна :wd:

Миний оруулж байгаа пост зөвхөн нэг хуудсан дээр л ороод байна аа. Тэгээд их сунжралдсан урт болсон байгаа биз дээ. Би дараагийн хуудсыг нээж постоо оруу;ах гэсэн юм. Тэгвэл уншигчдад амар байх юм .

_________________
Sakura


Top
   
PostPosted: Jul.01.17 7:02 pm 
Offline
Дархан Гишvvн
Дархан Гишvvн
User avatar

Joined: Jul.30.06 7:33 am
Posts: 200
Location: Holland
2


Наижл Барнес камерын өмнө дуугүй зогсож байснаа ардаа нууж барьсан гавлын ясаа гаргаж ирэхдээ дэндүү огцом хөдөлснөөс тэрнийгээ эгээтэй л унагаачихгүй. Тэр дотроо гурав хүртэл тоолж биеэ дахин эзэмдээд гавлын яс руу харснаа урагшаа харлаа.
- Тэр хэтэрхий удаан дуугүй байсан гэж Наижл хэлээд дахиад дотроо тооллоо. Нэг хоёр гурав.
- Харин одоо түүний юу хэлэхийг сонсох цаг болжээ. Зураглаач камeраа мөрнөөсөө буулгаад
- Болно гэж хэлснээ бухимдаж эхэлсэн нь харваас илт
- Сүүлчийн өгүүлбэрийг хэлэхээс өмнө чи дотроо гурав хүртэл тоолсон. Энэ чинь ажиглагдаад байна.
- Би гавлын ясаа бараг унагаах шахсан.
- Тийм ээ, би харсан. Чи бас камер луу харахын оронд зам дээр байгаа тэр тэмдэг рүү хараад байна. Наижл заасан газар луу нь харлаа. Туслах зураглаач оршуулгын газрын явган хүний зам дээр, метр хагасын зайтай газар нэг X тэмдэг тавьжээ. Наижл камерын дуран руу харах ёстой байтал дахиад алдаа гаргачихлаа. Тэр санаа алдав.
- Тэрнээс гадна биеэ бариад байгаа чинь илт харагдаад байна.
Тэр ч харин үнэн байх шүү гэж Наижл бодлоо. Бурханы нэрийг барьж андгайлахад хэн камерын өмнө нэг хуванцар гавлын яс барьчихаад өөрөөрөө байж чадах юм? Амьдралынхаа турш толины өмнө сургуулилсан хүн л магадгүй юм. Харин би толинд батгаа шахах гэж л хааяа хардаг байсан.
- Цааш үргэлжлүүлэхийн өмнө тамхи татвал чи дургүйцэхгүй биз? гэж Наижл асуулаа. Зураглаачийн царай хувьсхийсэн боловч
- Дураараа л бол. Тэгээд ч би хэдэн хүнтэй утсаар ярих хэрэгтэй гэснээ эргэн тойрондоо байгаа булшнуудыг ажиглан хараад
- Энд утсаар ярих нь арай хүндэтгэлгүй хандсан хэрэг болох байх. Би гудамжинд гарч утсаар ярина гэж нэмж хэлэв. Наижлын хөлний дэргэд камераа тавьсан тэрбээр тэлээ нь суларч унжсан жинсэн өмдөө дээш нь татчихаад гарч явлаа.
Өнгөрсөн зун Наижл Скотланд Ярдын хэвлэл мэдээллийн товчооны хүсэлтээр ням гаригийн сонинд Карл Хоггийн хэргийн тухай ярилцлага өгчээ. Ярилцлагыг УДАМШЛЫН ГЕН-УДАМ гэсэн том гарчгийн доор нийтэлжээ. Нийтлэлд “Өрөвдөх сэтгэлгүй тэр алуурчинг илрүүлэхэд гол үүрэг гүйцэтгэсэн гэр бүлийн түүх судлаач түүхийн хуудсанд нэрээ үлдээлээ” гэж бичсэнийг уншаад Наижлын дургүй үнэхээр их хүрч билээ. Хэлж ярьсныг нь дэндүү хэтрүүлсэн байсан учир тэр маш их ичиж, хэргийг мөрдөж байсан цагдаагийнхан өөрийнх нь тухай юу гэж бодсон бол гэж өөрөөсөө асуухад хүрчээ. Сонинд нийтлэл гарснаас хойш түүний утас амар заяагаа үзэхээ байж, Наижл руу радио, телевиз, хэд хэдэн сэтгүүлийн газраас утасдсан байна. Бусдыг хүндлэх үүднээс тэр тэдэнд татгалзаж чадсангүй. Бас тэдэнтэй хамтарч ажилласнаар жаахан мөнгө олох боломжтой болжээ. Тэр гол дүрдээ сайн тоглож, боломж гарах бүрт цагдаагийн газрыг магтаж байлаа. Нэг удаа Шропшир радиогийн дижи
- Чи ч олны танил баатар болж амжсан байх шив гэж түүний юу хийгээд байгааг ойлгосон байртай нүдээ ирмэн хэлэхэд Наижл ингэхэд би юу л хийгээд байна даа? гэж боджээ.
Долоо хоногийн өмнө Телевизээс Наижл руу утасджээ. Тэд барилгын ажлын үеэр олдсон оршуулгын газрын тухай цуврал нэвтрүүлэгт зориулж туршилтын дугаар хийж байгаа ажээ. Нэвтрүүлгийн гол санаа нь ухаж гаргасан булшны үлдэгдлүүдээс ямар хүмүүс байсан, тэдний нас барсан шалтгаан, тэд юу туулж өнгөрүүлснийг олж судлах явдал байлаа.
Нэвтрүүлгийн найруулагч Лаисеттэ урьдчилсан хөтөлбөртэй танилцсаныхаа дараа Наижл руу утасдаж түүнийг энэ нэвтрүүлэгт оролцоход тохирох хүн гэж бодсноо хэлжээ. Оксфорд гудамжны кофешопт тэд хамтдаа сайхан үнэртэй caffe-lattе уух зуур Лаисеттэ Наижлд нэвтрүүлгийн төлөвлөгөөг танилцуулж, зураг авалтын шалгаруулалтанд ороод үзээч гэжээ. Наижл тэр үед үүнд болохгүй гэх юм алга гэж боджээ. Өнгөрсөн үеийг ухаж төнхөж байдаг улиг болсон ажлаа орхих боломж гарах ч юм бил үү. Дээр нь авах мөнгө нь ахиугаас гадна бас олны танил болох боломжтой. Хамгийн гол нь бид чам шиг зурган дээр сайхан гардаг, царайлаг, тачаангуй залуухан түүхч хайж байгаа гэж хэлсэн Лаисеттийн үгэнд тэр чихрээр шагнуулсан хүүхэд шиг л хөөрчээ.
Одоо харин Наижл арван нэгдүгээр сарын хүйтэн жавартай энэ өглөө Кенсал Грийн оршуулгын газар камерын өмнө зогсоод алдаа гаргах бүртээ засахыг хичээсээр бүр цөхөрч гүйцээд байгаа нь энэ билээ. Санасныг бодвол зураглаач Гаи харин ч их тэвчээртэй юм. Өвөрмөц ногоон өнгөтэй савхин хүрэмнийхээ халаасанд гараа лав шургуулсан тэрбээр оршуулгын газар луу буцан ирж яваа харагдав. Наижл дөрвөн удаа хийсэн оролдлогынхоо дараа өөрийгөө ямар ч авьяасгүй гэдгийг хүлээн зөвшөөрөхөөс өөр аргагүй болжээ. Гаи камераа аваад
- За алив бушуул, цааш нь үргэлжлүүлье гэв. Наижл тамхиныхаа үлдэгдлийг чулуудан гутлынхаа өсгийгөөр өшиглөн холдууллаа. Хүрмээ давхарлаж өмсмөөр байсан ч даарсан мэт харагдах нь тэдний хүсээд байгаа юм нь энэ мөн байх гэж бодоод дээр нь Алфред Росситер 1829-1892 хэмээн бичсэн булшны хөшөөний дэргэд очиж зогсов. Наижл гүн амьсгал аваад мөрөө цэхлэн эргэж харлаа. Нэг хоёр гурав.
- Үхэгсэд үргэлж бидний дэргэд байсан. Наижл урагшаа
алхаад
- Тэд үргэлж ойрхон... гэтэл
- Новш! гэж Гаи хашгирлаа.
- Бас яасан бэ? гэж Наижл бухимдан асуувал
- Чи гавлын ясаа мартчихжээ гэх нь тэр.

Наижл үдийн цайны өмнөхөн Үндэсний Архивын газарт ирлээ. Энд тэр дахиад өөртөө итгэлтэй болсноо мэдрэх сайхан байв. Гэр бүлийн Бүртгэлийн Төв татан буугдсанаар тэр одоо үзэмж муутай харагдах Кью, орчин үеийн дүүрэг болон өргөжин тэлж байгаа Ислингтон хоёрын хооронд холхих хэрэггүй болжээ. Тэнд хадгалагдаж байсан бүх баримт материалыг Үндэсний Архивт шилжүүлэн авчирсан байна.
Өнөөдөр Наижлд үйлчлүүлэгчийнхээ даалгасан ажилд зориулж хийх ажил их байлаа. Урдаа давхарлаж тавьсан баримтнууд дундаас 1894 оны дөрөвдүгээр сард төрөгсдийн бүртгэлийг сонгож аваад эргүүлтэл ард нь нэг хүн түүнийг дуудав. Наижл эргэж харвал Хадер Женкинс зогсож байлаа.
- Сайн уу, Наижл? гэж мэндлээд тэр үл мэдэг инээмсэглэв.
- Өө, түрүүч Женкинс гэж тэр хэлэх зуур өөрийн эрхгүй дотор нь эвгүйрхэхийг мэдэрлээ.
- Одоо би мөрдөгч Женкинс болсон гэж Хадер хэлэв.
- Баяр хүргэе!
- Баярлалаа. Чи ямархуу байна даа?
- Сайн, харин чи?
- Би шөнөжин ажиллаад их ядарлаа. Куйнс Паркт нэг эмэгтэй алагдаж, арван дөрөвтэй охин нь сураггүй алга болжээ.
- Бурхан минь, ямар аймшигтай хэрэг вэ гэж Наижл хэллээ.
- Хоёулаа хаа нэгтээ очиж кофе уувал яаж байна? Наижл цаг руугаа харвал арван хоёр жаахан өнгөрч байв.
Тэд хоорондоо дахиж ярилцсангүй цайны газар луу явцгаалаа. Наижл одоо юу гэж бодохоо ч мэдсэнгүй. Энэ эмэгтэй дөрвөн сарын өмнө зүрхийг нь хүнд шархлуулсан билээ. Эхний үед тэд хэдэн удаа болзож, тэдний хооронд бүх юм дажгүй байх шиг санагдсан. Гэтэл Хадер өөрт нь юу ч дуулгалгүй гэнэт сураггүй алга болчихжээ. Наижл олон удаа утасдаж, цахим шуудангаар захиа илгээсэн боловч ямар ч хариу хүлээж авсангүй. Амьдралдаа анх удаа утсаараа дуут шуудан явуулж, чухам юу болоод байгааг асуусан захиа хүртэл бичжээ. Түүнд юу тохиолдсон юм бол? Би эсвэл орон дотроо сэтгэлд нь хүрэхээргүй, үнэхээр муу байсан юм болов уу? Наижл шалтгааныг олох гэж их мэрийсэн билээ. Нилээд хугацаа өнгөрсний эцэст Хадер түүнд цахим шуудангаар нэг захиа явуулжээ. Хадер ээж нь гэнэт зүрхний инфарктаар нас барсан, одоо өөрт нь их хэцүү байгаа тул хэсэгтээ тайвшрах хугацаа хэрэгтэй, ганцаараа баймаар байна гэж бичсэн байжээ. Наижл Хадерыг ойлгож тайван орхисон байна.
Тэгтэл хэдэн долоо хоногийн дараа Наижл Хадерыг хуучин найз залуутайгаа дахиад болзож байгаа тухай сонсжээ. Наижлын хичнээн их шаналсныг үгээр дүрслэхийн аргагүй байсан. Гэтэл тэр эмэгтэй зовлон шаналлыг нь дахин сэдрээхээр гэнэт өмнө нь гарч ирэв. Хадер ч гэсэн Наижлын хэрхэн шаналж байгааг анзаарсан бололтой.
- Намайг энд юу хийж яваа юм бол гэж чи гайхаж байгаа биз дээ гэж хэлээд Хадер сандал авч суунгаа гэмшсэн царай гарган инээмсэглэв.
- Харин тийм ээ гэж Наижл хэллээ.
- Фостер бид хоёр...
- Фостер? Тэр яасан, зүгээр үү? гэж Наижл түүний яриаг таслав.
- Тэр энэ долоо хоногт ажилдаа эргэж орсон. Тэр юу ч болоогүй юм шиг урьдын хэвээр ажлаа хийж байгаа. Яг одоо бид эмэгтэй яагаад алагдсаныг, охин нь хаашаа алга болсныг олж мэдэх зорилготой тэдний талаархи мэдээллийг цуглуулж байна. Бас хэвлэл мэдээллийнхэнтэй уулзахаас өмнө хохирогчийн гэр бүл, ойры