#AsuultSambar :

ASUULT.NET - МОНГОЛ УЛС МАНДАН БАДРАГ!
It is currently Dec.10.18 2:19 pm

All times are UTC+09:00




Post new topic  Reply to topic  [ 296 posts ]  Go to page 1 2 3 4 512 Next
Author Message
PostPosted: Mar.24.10 1:15 am 
Offline
Асуултын Архаг Мангас Гишvvн
User avatar

Joined: Jan.14.09 9:31 pm
Posts: 3605
Location: Over the Earth
Оньсого таалцаж, оюун ухаанаа уралдуулцгаая.

Оньсого таалгаад, таасан гишүүн дараагийн оньсгыг таалгах журмаар явбал болж байна уу.

_________________
http://goo.gl/X9QQnM


Top
   
PostPosted: Mar.24.10 1:17 am 
Offline
Асуултын Архаг Мангас Гишvvн
User avatar

Joined: Jan.14.09 9:31 pm
Posts: 3605
Location: Over the Earth
эхний оньсгыг таалгая аа: амархан оньсого тавьнаа. :hihi:

1. "ХАР МОРЬ НОГООН НОГТТОЙ" тэр юу вэ?

_________________
http://goo.gl/X9QQnM


Top
   
PostPosted: Mar.24.10 1:23 am 
Offline
Гал Дөл Гишvvн
Гал Дөл Гишvvн
User avatar

Joined: May.31.08 1:13 pm
Posts: 1469
Location: амалсандаа хүрэхээр хичээж явна
ss7 wrote:
эхний оньсгыг таалгая аа: амархан оньсого тавьнаа. :hihi:

1. "ХАР МОРЬ НОГООН НОГТТОЙ" тэр юу вэ?


Монгол гутал хэмээн таанам

_________________
Сүүдэр харанхуй биш


Top
   
PostPosted: Mar.24.10 1:31 am 
Offline
Гал Дөл Гишvvн
Гал Дөл Гишvvн
User avatar

Joined: May.31.08 1:13 pm
Posts: 1469
Location: амалсандаа хүрэхээр хичээж явна
2. Гангаа мөрний эрэг дээр
Ганц цагаан шувуу сууна тэр юу вэ?

_________________
Сүүдэр харанхуй биш


Top
   
PostPosted: Mar.24.10 9:56 am 
Offline
Асуултын Архаг Мангас Гишvvн
User avatar

Joined: Jan.14.09 9:31 pm
Posts: 3605
Location: Over the Earth
insert_n wrote:
2. Гангаа мөрний эрэг дээр
Ганц цагаан шувуу сууна тэр юу вэ?


сар мөн биз.

_________________
http://goo.gl/X9QQnM


Top
   
PostPosted: Mar.24.10 1:33 pm 
Offline
Асуултын Архаг Мангас Гишvvн
User avatar

Joined: Jan.14.09 9:31 pm
Posts: 3605
Location: Over the Earth
оньсогын хариу нь сар мөн гэж итгэлтэй байгаа тул дараагийн оньсгоо таалгая аа.

3. СЭЭР ШИГ НУГАЛНА, СЭМЖ ШИГ ДЭЛГЭНЭ. тэр юу вэ?

_________________
http://goo.gl/X9QQnM


Top
   
PostPosted: Mar.24.10 9:10 pm 
Offline
Гал Дөл Гишvvн
Гал Дөл Гишvvн
User avatar

Joined: May.31.08 1:13 pm
Posts: 1469
Location: амалсандаа хүрэхээр хичээж явна
ss7 wrote:
оньсогын хариу нь сар мөн гэж итгэлтэй байгаа тул дараагийн оньсгоо таалгая аа.

3. СЭЭР ШИГ НУГАЛНА, СЭМЖ ШИГ ДЭЛГЭНЭ. тэр юу вэ?


мөхөс би бодход монгол гэрийн хана хэмээн сэтгэнэм

_________________
Сүүдэр харанхуй биш


Top
   
PostPosted: Mar.24.10 9:17 pm 
Offline
Асуултын Архаг Мангас Гишvvн
User avatar

Joined: Jan.14.09 9:31 pm
Posts: 3605
Location: Over the Earth
хаха. чи зөв сэтгэжихүй. одоо оньсогоо таалгахтун.

_________________
http://goo.gl/X9QQnM


Top
   
PostPosted: Mar.24.10 9:33 pm 
Offline
Гал Дөл Гишvvн
Гал Дөл Гишvvн
User avatar

Joined: May.31.08 1:13 pm
Posts: 1469
Location: амалсандаа хүрэхээр хичээж явна
Болгооёо
Уяа холбоосондоо галтай
Увайгүй хүрэн
Уулзвар гарцанд хөшөөстэй
Ургаа хүрэн. Тэр юу вэ? гэгээн оюундаа тунгаан бодно уу

_________________
Сүүдэр харанхуй биш


Top
   
PostPosted: Mar.24.10 11:13 pm 
Offline
Асуултын Архаг Мангас Гишvvн
User avatar

Joined: Jan.14.09 9:31 pm
Posts: 3605
Location: Over the Earth
insert_n wrote:
.

хаха. сайхан оньсого байна. "троллейбус"
google ч сайхан юм аа. :razz: :hihi:

_________________
http://goo.gl/X9QQnM


Top
   
PostPosted: Mar.24.10 11:29 pm 
Offline
Асуултын Архаг Мангас Гишvvн
User avatar

Joined: Jan.14.09 9:31 pm
Posts: 3605
Location: Over the Earth
За инсерт алга болчихлоо, таацан гэж үзээд нэг оньсого болгооёо:

5. Өглөө дөрвөн хөлтэй
Өдөр хоёр хөлтэй
Орой гурван хөлтэй. тэр юу вэ?

_________________
http://goo.gl/X9QQnM


Top
   
PostPosted: Mar.24.10 11:31 pm 
Offline
Asuult Precious Member

Joined: Nov.24.05 8:11 pm
Posts: 4711
uuu gants meddeg yum bh chini kkk. balchir, zaluu, uvgun nas

_________________
u r ma hero


Top
   
PostPosted: Mar.25.10 12:27 am 
Offline
Асуултын Архаг Мангас Гишvvн
User avatar

Joined: Jan.14.09 9:31 pm
Posts: 3605
Location: Over the Earth
Орнигийн оньсогыг хүлээж байна. "Хоол болтол шийр зугаа" гэгчээр энд сэдвээс гажууд нэг юм хийчихье. Өөрөө оньсого гэчихээд бодлого оруулж буйг минь өршөөн хэлтрүүлэх буйзаа. Нэгэн бодлогын учрыг нь олмоор санагдаад бүр байж ядчихлаа.

Манай монголын говьд л гэнэ
Манжийн дарлалын үед л гэнэ
Хилс хэрэгт холбогдоод
Хэлтрэх амьгүй шийтгүүлсэн
Харц ядуу ардыгаа
Хань нөхөд нь өмгөөлж гэнэ.
Харгис дарлагчид сандрахдаа
Харц ардуудад зарласан нь:
"Ална" "Аврана" гэсэн
Хоёр сугалаа хийлээ.
Алагдах ял оногдсон
Ардаар түүнийг сугалуулна.
Сугалсан сугалааг шалгуулахаар
Гэрчийн этгээдийг суулгана
"Ална" гэснийг сугалбал
Цаазаар даруй аваачина.
"Аврана" гэснийг сугалбал
Уучлан өршөөнө гэжээ.
Үнэн чанар дээрээ
"Ална" "Аврана" гэсэн биш
"Ална" "Ална" гэсэн
Хоёрхон сугалаа байжээ.
Алагдах ялтан хүн маань
Сугалааг сугалсан л гэнэ.
Амиа аврах аргыг ч
Амархан л олсон гэнэ билээ.
Ямар арга олсны нь
Ярьж хэн өгөх вэ?

Та бүхэн мэргэн ухаандаа тольдоно уу. :imhappy:

_________________
http://goo.gl/X9QQnM


Top
   
PostPosted: Mar.25.10 12:43 am 
Offline
Гал Дөл Гишvvн
Гал Дөл Гишvvн
User avatar

Joined: May.31.08 1:13 pm
Posts: 1469
Location: амалсандаа хүрэхээр хичээж явна
Сугалсан сугалаагаа залгина. Үлдсэн 1 сугалааг үзэхэд АЛНА гэж гарна. Энэ тохиолдолд залгисан сугалаа нь АВРАНА болж таарна хэмээн сэтгэнэм

_________________
Сүүдэр харанхуй биш


Top
   
PostPosted: Mar.25.10 11:01 pm 
Offline
Asuult Precious Member

Joined: Nov.24.05 8:11 pm
Posts: 4711
sorry guys... unuudurjin huugee emnelgeer avch yavaad zav garsangui ee....

oligtoi onisgo sanaand ordoggui ee hehe


musun deer mungun ayaga sar ter yu ve?

_________________
u r ma hero


Top
   
PostPosted: Mar.27.10 12:03 am 
Offline
Асуултын Архаг Мангас Гишvvн
User avatar

Joined: Jan.14.09 9:31 pm
Posts: 3605
Location: Over the Earth
олигтойхон шиг оньсого таалгачих хүн алга уу. кк.

7. Эрээн дээсийг эвхэж болдоггүй.
тэр юу вэ?

_________________
http://goo.gl/X9QQnM


Top
   
PostPosted: Mar.27.10 12:10 am 
Offline
Гал Дөл Гишvvн
Гал Дөл Гишvvн
User avatar

Joined: May.31.08 1:13 pm
Posts: 1469
Location: амалсандаа хүрэхээр хичээж явна
ss7 wrote:
олигтойхон шиг оньсого таалгачих хүн алга уу. кк.

7. Эрээн дээсийг эвхэж болдоггүй.
тэр юу вэ?


СС7 Эрээн дээсийг эвхэж болдоггүй.
тэр юу вэ? гэж асуулаа
За би хариульяа
За би Солонго гэж хариульяа :frog:

_________________
Сүүдэр харанхуй биш


Top
   
PostPosted: Mar.27.10 12:44 am 
Offline
Гал Дөл Гишvvн
Гал Дөл Гишvvн
User avatar

Joined: May.31.08 1:13 pm
Posts: 1469
Location: амалсандаа хүрэхээр хичээж явна
За би бээр нэгэн хошин маягийн оньсого асууяа
Та бүхэн таалан соёрхоно уу

Зарганд онхолддоггүй баатар
Занганд орооцолддоггүй баатар
Маргаанд нугардаггүй баатар
Матаанд хугардаггүй баатар. Тэр хэн бэ?

_________________
Сүүдэр харанхуй биш


Top
   
PostPosted: Mar.27.10 12:46 am 
Offline
Гал Дөл Гишvvн
Гал Дөл Гишvvн
User avatar

Joined: May.31.08 1:13 pm
Posts: 1469
Location: амалсандаа хүрэхээр хичээж явна
Жич: Хариултыг зөвхөн толгойноосоо хайна уу
Олдоно гэдэгт итгэлтэй байна

_________________
Сүүдэр харанхуй биш


Top
   
PostPosted: Mar.28.10 11:25 am 
Offline
Асуултын Архаг Мангас Гишvvн
User avatar

Joined: Jan.14.09 9:31 pm
Posts: 3605
Location: Over the Earth
инсерт_н -ээ оньсогын хариу нь Энхболд гэнээ. 3 хоног бодлоо, гүүглдхээс өөр ямар ч арга байсангүйг ойлгоно биз ээ. одоо иймэрхүү орчин үеийн оньсого асуухаа больёо.

_________________
http://goo.gl/X9QQnM


Top
   
PostPosted: Mar.28.10 12:18 pm 
Offline
Гал Дөл Гишvvн
Гал Дөл Гишvvн
User avatar

Joined: May.31.08 1:13 pm
Posts: 1469
Location: амалсандаа хүрэхээр хичээж явна
ss7 wrote:
инсерт_н -ээ оньсогын хариу нь Энхболд гэнээ. 3 хоног бодлоо, гүүглдхээс өөр ямар ч арга байсангүйг ойлгоно биз ээ. одоо иймэрхүү орчин үеийн оньсого асуухаа больёо.


Гүндалай шдээ
заза чи оньсогоо асуу болж өгвөл гүүглээс гарч ирэхээргүй юм асуугаарай

_________________
Сүүдэр харанхуй биш


Top
   
PostPosted: Mar.28.10 12:25 pm 
Offline
Асуултын Архаг Мангас Гишvvн
User avatar

Joined: Jan.14.09 9:31 pm
Posts: 3605
Location: Over the Earth
хэхэ. тийм байсан юм уу.

9. Атгахад атга хүрэхгүй, тавихад тал дүүрнэ.

_________________
http://goo.gl/X9QQnM


Top
   
PostPosted: Mar.28.10 12:47 pm 
Offline
Самбарын Хvндэт Гишvvн
User avatar

Joined: Jun.12.09 3:49 am
Posts: 2165
Location: Саран дээр
nud

_________________
Зүүний үзүүр


Top
   
PostPosted: Mar.28.10 12:47 pm 
Offline
Асуултын Архаг Мангас Гишvvн
User avatar

Joined: Jan.14.09 9:31 pm
Posts: 3605
Location: Over the Earth
хэхэ. зөв таалаа. одоо та оньсогоо болгооно уу.

_________________
http://goo.gl/X9QQnM


Top
   
PostPosted: Mar.28.10 12:55 pm 
Offline
Самбарын Хvндэт Гишvvн
User avatar

Joined: Jun.12.09 3:49 am
Posts: 2165
Location: Саран дээр
xo xo anh udaa taalaa.
hoh hulgana hogonoo chirne ter yu ve?

_________________
Зүүний үзүүр


Top
   
PostPosted: Mar.28.10 8:00 pm 
Offline
Гал Дөл Гишvvн
Гал Дөл Гишvvн
User avatar

Joined: May.31.08 1:13 pm
Posts: 1469
Location: амалсандаа хүрэхээр хичээж явна
хэхэ би бусаддаа боломж олгоод чимээгүй байсан боловч таах хүн хараахан гараагүй тул өөрийн хариултыг хэльеэ

оньсогын хариулт нь Зүү утас

_________________
Сүүдэр харанхуй биш


Top
   
Display posts from previous:  Sort by  
Post new topic  Reply to topic  [ 296 posts ]  Go to page 1 2 3 4 512 Next

All times are UTC+09:00


Who is online

Users browsing this forum: No registered users and 3 guests


You cannot post new topics in this forum
You cannot reply to topics in this forum
You cannot edit your posts in this forum
You cannot delete your posts in this forum
You cannot post attachments in this forum

Search for:
Jump to:  

Copyright Asuult.NET © 2000-2015.
Administrative Contact: Khundaga Khurelbaatar [hundaga@hotmail.com]
Tel: 1-888-303-4927, Fax: 1-888-406-2264.
Powered by phpBB © 2000-2015 phpBB Group. Powered by phpBB® Forum Software © phpBB Limited