#AsuultSambar :

ASUULT.NET - МОНГОЛ УЛС МАНДАН БАДРАГ!
It is currently Nov.22.18 5:59 am

All times are UTC+09:00




Post new topic  Reply to topic  [ 3 posts ] 
Author Message
PostPosted: Apr.03.17 4:34 pm 
Offline
Тод Гишvvн
Тод Гишvvн
User avatar

Joined: Oct.06.15 8:03 pm
Posts: 74
Гарчиг
1. Солонго
2. Халуун бороо
3. Тулалдаан
4. Хуучин хэрэм
5. Нүгэл буяны дэнс


Top
   
PostPosted: Apr.13.17 12:41 am 
Offline
Гавшгай Гишvvн
Гавшгай Гишvvн
User avatar

Joined: Apr.10.05 8:37 am
Posts: 139
Location: Утаанбаатартаа
Hezeenees oruulah ve? Huleej bgaa shuu.


Top
   
PostPosted: Oct.17.18 9:31 pm 
Offline
Тод Гишvvн
Тод Гишvvн
User avatar

Joined: Oct.06.15 8:03 pm
Posts: 74
СОЛОНГО


Шөнийн гэрлүүд солонгын долоон өнгөөр наадна. ны театрын асар том тайзнаа тэртээ дээрээс туссан хурц гэрэлд гурван хөгжимчин нүдээ гялбуулан зогсож байна.

«Орь залуу нас» хэмээх дууг гурван өөр хоолойгоор аялгуу зохицуулан гитартай гураи

Зуны шөнө хязгаар хярхаггүй огторгуйгаас оддын мянга түмэн нүд тэдэнд анивалзан баяр хүргэнэ. Хумүүс алга ташин «дахиулъя!» гэсэн дуун чихэнд сонстоно -. Хүүхэд, залуучуудын цэнгэлдэх хүрээлэнгийн өнгө өнгийн гэрлэн чимэг нүднээ тусаж, уйдахыг мэдэхгүй жаалуудын шуугиан үдшийн нам гүмд чихнээ сонстоно. Зуны театрын гүнд «СОЛОНГО» гэсэн долоон өнгөөр асаж унтарна.

- СО-ЛОН-ГО СО-ЛОН-ГО!..

Тоглолт дууссан боловч үзэгчид дуугаа нийлүү\эн ийнхүү дуудна. Тэд дахин гарахаас аргагүй нь бололтой...

Яг энэ үед «Больцгоо!» гэсэн хэн нэгэн хүний омогтой Дуун сайхан бодлын дундуур илд шиг зүсэн оров. Мөрөөдлийн цэнхэр хөшигний цаанаас харагдан алдаж байсан зуны театр, олон өнгийн гэрлэн чимэг, нүд авивчуулсан дээд тэнгэрийн одод, хоолой нийлүүлэн дуудсан үзэгчид хоромхон зуурын дотор алга болов. Орцын бүдэг гэрлийг цохин, доод талын гурваи айлын нэгний зуун лааны чийдэнгийн хурц гэрэл хаалга зурваслан тусаж, тэрхүү хаалгыг халхлан гэрийн уранхай шаахай, биеийн тамирын элбэгдсэн өмд цамцтай ахимаг хүн үзэн яда-хын галаар нүд нь бадран зогсож байна.

— Явцгаа, явцгаа! Зайлцгаа! Гудамжны новшнуудын тоглож зугаалдаг газар энэ биш!... Би уран бутээл хийж байна. Бүү саад хий!

Хоёр хүү, нэг охин орцны шатан дээрээс урамгүй босов. Сайхан мөрөөдөл нь хийсэн одлоо. Томчуулд гомд-сон гомдлоо хэндээ хэлэх билээ? Энэ ах яагаад тэдний сэтгэлийг ойлгохгүй байна вэ? Уран бүтээл хийж байна гэнэ... Бид ч бас уран бүтээл хийж буй биш гэж үү? Тэд сайх эрийг сайн таньж байв- Хөгжмийн нот хуулан бич-дэг тэрбээр урлагийн хүн болохоор «Солонго» хэмээх нэр бүхнй улс төрийн дууны хамтлаг байгуулъя гэж хөвгүүд, охид анх ярилцахдаа Даш хэмээх энэ ахтай уулзвал дэмжинэ дээ гэж ярилцсан билээ.

Одоо уулзсан нь энэ...

— Та биднийг танихгүй байна гэж үү дээ? Бүгдээ-рээ энэ орцын л хүүхдүүд биш үү?

Охин нь гомдсон мэт ийн дуугарав.

— Явцгаа, явцгаа! Уран бүтээлээ хийх минь! Хаа-нахын хэн ч бай, надад хамаагүй...

Даш хаалга?. хя»а Зуун лааны хурц гэрэл түүнтэй хамт лаа, дат хорин тавтын бүдэг чийдэн давхрын адраас савчин хөдлөв.

— Хаачих вэ?

Арга нь тасарсан мэт нэг нь ийнхүү асуув. Нээрээ хаачих юм бэ? Түрүүхэн нь тэд нэгнийхээсээ хөөгдөн гарчээ. Гитар хөгжим утга учиргүй бахируулав хэмээн гэр оронд тоглож, дуулахыг хэн ч өс зөвшөөрнө. Сургууль дээр хэчнээн ч цагаар тоглож болох авч оройн ээлжтэй болохоор чннгэж болохгүйг хүүхдүүд мэднэ. Гадаа хавар бүрэн болоогүй, хүйтэн жавартай, зэвэргэн салхи гудамж зээлээр салхи хийсгэн үлээж байлаа.

Гурван хүүхэд гитараа барин шатаар тун ч урамгүй уруудав. Тэр гурав нэгэн ангийнхан байлаа. Улс төрийн дууны хамтлагийг энэ хавар шалгаруулна гэж районы эв-лэлийн хороо зарласан тул хүүхдүүд өөрсдөө «Солонго» гэж нэрлэсэн хамтлагийн тоглолтоор оролцъё гэж тохир-чээ. Одоо гагцхүү давтлага, сургууль л хэрэгтэй байв. Гурван хүүхэд хамтран тоглоод уджээ. Наймдугаар а.н-гиасаа анх хамтран ангийнхны өдөрлөг дээр гурвуул тог-лосноос хойш тэднийг багш нь овоо тоосон билээ. Эвлэ-
лийн хорооны зарлалыг үзээд, уралдаанд оролнох бодлоо багшдаа хэлэхэд нь,

— Зөв, хүүхдүүд минь оролдоод үз. Байр эзэлж, шагнал урамшил авдаггүй юм аа ч гэсэн, өөрсдөө нүүр хагарч, олны дунд тоглож чаддаг болно. Багш нь дэмжье... гэсэн билзэ.

— Харин улс төрийн дууны хамтлагийн нэр зохиогүй байж магадгүй. Ийм хамтлагуудын олонхи нь «Үүрийн туяа», «Соёмбо», «Уриа» гэсэн нэртэй байдаг шүү гэж багш хэлэв.

— «Солонго»... сонсоход аятайхан, бас тэгзэд хүсэл мврөөдөлтэй холбоотой гэж Туяа хэлэв.

— Тийм шүү, багш аа. Солонго шиг солонгороод л... гэж Хүрлээ дэмжлээ.

— За яах вэ, өврсдөо л мэд. Хамгийн гол нь их бэлдэх хэрэгтэй. Мэргэжлийн хүнээс туслалцаа авбал эүгээр...

Багш нь журналаа сугавчлаад яваад өгөв. Гурван хүү-хэд хойноос нь баяртай харлаа. Яг энэ мөч шиг баяртай үеийг тэр гурав мэдахгүй юм. Санасан бодсоныг нь ойл-гож, багш нь дэмжин сайхан үг хэлжээ. Нэг үгээр хэлэхэд багш нь урам хайрлав. «Солонго» хамтлаг ингэж багшийн дэмжсэн нэг үгнээс эхэлжээ. Тэр цагаас хойш гурван хүүхэд салсангүй. Сайхан мөрөөдлийн солонгон тайз тэднийг дуудан байлаа. Арга ч үгүй биз ээ. Тэдний гитартай хоршин дуулах дуунд хүсэл мөрөөдөл нь тэр чигээрээ багтсан байлаа. Хэн нь ч гэсэн дуугаараа сэт-гэлийн дотор бялхаж ирсэн бодол санаагаа гарган хэлж байх шиг гитар бариад авсан цагт бусад бүх зүйлийг мартдаг билээ. Хавар цагийн хөхөлбий туяа татсан дээд тэнгэр, тэр зүг хөөрөн нисэх шувууд, уудам холын оггоргуйгаас хүний үнхэлиэгтэй зүрх шиг хзрагддаг үүлсэзр бүрхэгдсэн манай дэлхий, хорвоод болон амьдралд заяах ганцхан энэ гариг дээр аюул таримаар овооролдсон зэвсэг, гагцхүү тэр зэвсгийг устган үгүй хийхийн тулд олон мянган хүн туг, лоозон барин жагсаж буй нь тэдний дуунд гардаг билээ. Сайхан хөг аялгууны дотор хэзээ ч, хаана ч, ч өөрсдөө сэтгэл нээн яриагүй хайрын үгс өөрийн эрхгүй цухалзан гарч ирдгээрээ залуу хөгжимчдийн загатнасан газар сэм маажсан шиг тааламжтай бодлыг төрүүлнэ.

Ай хөөрхий арван долоон нас аа гэж!.. Учир тойм нь ойлгогдохгүй, хүний амьдралын бүхий л явдал нууц бүрхэг санагдах тутам тэр бухнийг нээн олоосой гэж хэтэрхий мөрөөдөлд автсан арван долоон нас гэгч ямар соньхон, ямар гэнэхэн ч үе юм бэ дээ!

Гурван хуүхэд үүдээр гарч ирлээ. Хаврын улаан шуурга хотод босоод гудамж зээлээр салхи хийсгэн үлээнэ. Цас, мөс хэдийн хайлсан боловч, хойшоо харсан олон орцтой байшингийн сүүдэр туссан машин зам дээр сүүлчийн мөс гялайн харагдана. Хацар хорсгом жаварт, цаашдаа яахыгаа мэдэхгүй хэсэг зуур зогстол Хүрлээ:

— Хараач хүүхдүүдээ хонгил онгорхой байна! гэж дуу алдлаа.

Ямагт түгжээтэй байдаг газар доорх хонгилын хаалгыг хэн ч юм онгойлгон зөнд нь орхижээ. Хүүхдүүд эргэлзсэн ч үгүй хаалгаар гүйлдэн доош буув,

II

Хонгил харанхуй байлаа. Хаана ч юм бэ хоолойгоор урсах урсгалын зөөлөн чимээ сонстоно. Юуны ч гэмээр юм бэ нэвшингэ үнэр ханхлах боловч хонгмлд харин чичрүүдэс арилмаар дулаахан байв. Ганаа хэзээ ч өөрөөс салгадаггүй гар чийдэнгээ тусгав. Түүний гэрэл хөл дөор-хыг тодруулан будаггүй болгосон хана дагуу гүйв. Хог новш хөглөрсөн хонгилын нэгтээ буланд аркины хоосон лонх, хүн суусан, тэр битгий хэл хэвтсэний мөр.давхарлаж дэвссэн сонингууд үзэгдэнэ.

— Ямар аймаар юм бэ!

Туяа өөрийн эрхгүй ийн Дуу алдахад, Хүрлээ:

— Зүгээр, битгий ай! Энд харин хэн ч алга! Хүүхдүүдээ, хонгилыг дагууд нь цэвэрлэж, шохойдож будвал бид гурав байтугай, манай орцны бүх хүүхдүүд тоглосон ч болохоор юм биш үү? гэв.

— Нээрээ тийм.. Сайхан янзалж болдог л юм билээ-Орон сууцны конторын хурал хийдэг том өроө хонгилд байдаг— Ханыг нь шохойдоод будчихсан болөхоор их тохитой. Яг түүн шиг гурвуул янзлах уу? Манайд ноднингийн засвараас үлдсэн будаг бий дээ! гэж Ганаа хэлэв.

— Манайд ч гэсэн хэрэгтэй бол ханын цаас бий...

-— Хүүхдүүд ээ, найз нараа гуйя. Бүгдээрээ нийлээд хонгилыг янзалъя. Бид гуравт нэг өрөө нь л хүрэлцээгэй. Бусад өрөөнд нь хүүхдүүд тоглог!

— Нээрээ тэгье...

Гурван хүүхэд ахиад л мөрөөдөлд автав. Гурван өрөө хонгилын дунд талын том зайд тэр гурав зогсож байв. Явган замын зүгаэс хаврын бүдэг гэрэл» үл мэдэгхэн тусаж байна.

Энэ хонгил хүүхдүүдийнх болно. Өөрсдөө тэд хонгилоо санаснаараа янзална. Ханыг нь шохойдож, эсвэл цаас наана. Шалан дээр нь хулдаас дэвсвэл зүгээр... Будаг ханхалсан сайхан цэмцгэр өрөөнд цахилгаан гэрэл тавина. Гурван хөгжимчин ханан дээрээ сургууль хийх хуваарь, нэрт дуучин Джон Ридийн зургийг хадна. Бас «Ялла» чуулгынхны зургийг хадвал зүгээр... Роза Рымбаева, София Ротару нарын дуулж буй хөрөг байхтай таарна.-. Гэр гэрээсээ сандал авчирна.... Тэр сандлуудыг ханын дагуу тавьж мань гурвын гитардан дуулах гуунд хүүхдүүд бужиг эргэцгээнэ! Магадгүй орцны арван таван айлынхан, тэр ч байтугай байшингийнхан манай гурвын тоглолтыг үзэх гэж хонгилд шавцгаана. Тэгэхэд Даш гуай лав ирнэ дээ. Тэрбээр хүүхдүүдийн тоглолтыг үзээд өнөөдөр орцны шатан дээрээс хөөснөө гэнэт санаж,

— Хүүхэд минь уучлаарай. Ийм сайхан юм бодож сэдэж байсныг чинь мэдсэнгүй... «Солонго» хамтлагийн-ханд баяр хүргэе. Би та нартаа зориулж хөгжим бичиж өгье! гээд л гар барина...

Сайхан мөрөөдөл тэдний сэтгэлийг баясган хөөргө-сөнд гитараа цохиж эхлэв. Дон, дон, дон дсн... гитарын сайхан дуу урам сэргээж, хөгжимчин гурав хоолой ний-лүүлэн дуулцгаав. Сайхан мөрөөдөл нь хэдийн биелсэн аятай, бодсон бүхнээ гүйцэлдүүлсэн байдалтай залуу хүмүүсийн сэтгэл амарч, одоо бол хэн ч загнах, хөөхгүйг мэдээд дураараа дуулцгаалаа.

Энэхэн мөчид агаарын долгионы дуу шуугиан дундаас ахлах дэслэгч Төрбат, монголын төлөөлөгч сансар судлалын олон улсын хуралд оролцсон тухай мэдээг сонсож суулаа.

— Хун төрөлхтөн сансрын уудмыг энх тайвны үйлсэд ашигаах зорялгоор огторгуйн хөлөг хөөргөж байна .Манай ооон дэлхнйн зуун нэг дэх сансрын нисэгчтэй болснооооо бахархдаг билээ. Зөвлөлт, монголын сансрын хамтарсан нислэг болсон тэр түүхт өдрүүдэд мон-гол эрдэмтэд сансрын судлалд чухал хувь нэмэр оруул-сан юм-., гэж монголын төлөөлөгч америкийн «Эн би си» агентлагийн сурвалжлагчид мэдэгдэв хэмээн намуухан дуутай хүн Москвагаас мэдээлж байлаа. Тэрхүү мэдээг дуусахын хэрд утас тачигнан дуугарав.
— Байна уу?

— Хэв журам сахиулах төв үу? Зургадугаар байшингаас Даш ярьж байна. Хөгжмийн зохиолч Даш... Манай доод хонгилд юу болоод байгааг та мздсэн үү? Өдий тедий архичин залуус гитар бахируулж олон түмний амгалан байдлыг алдагдуулж байгааг таслан зогсоож өгмөөр байна.

Төрбатад дахин лавлах ч зав өгөлгүйгээр утас тасрав. Тэрээр «аюул гарсан» газар дээр шалгаж үзэхээр малгайгаа өмсөж, захныхаа товчийг шалган бослоо. Түү-нийг хаалгаа хааж, цоожлохын хэрд мөнөөхөн мэдээ хэдийн дуусаад:

Сүун зам тэнгэрт татуулан Сансрын хөлөг ахиад л хөөрнө..

хэмээн цээлхэн хоолойтой дуучин дуулж байлаа.

— Хачин юм, нээрээ... Сансрын тухай тэр мэдээг ч бүрэн сонсож чадсангүй. Хүнээ сансарт нисгэж чадсан атлаа, хүүхдээ хүмүүжүүлж чадахгүй байх ч гэж дээ!

Хэнд ч юм Төрбат ийнхүү уурсан хэлэв. Гадаа шороон шуурга босжээ. Байшин барилгын хоорондуур хаврын салхи нүүр жиндүүлэн үлээнэ. Хорооны байрнаас Дашийнх холгүй юм. Төрбат циркийн хойд талаар ийш тийш харан алхав. Ням гариг тул доороо соёлын бараа-ны дэлгүүртэй өндөр байшингийн түүгээр хүмүүс сүлжил-дэн явцгаана. Зарим нь хавар намрын пальтотой, залуучууд нь богино хүрэмтэй, ахимаг нэг хүн өвлийн хувцастай хэвээрээ явцгаана.
Хэдий хүйтэн салхитай боловч хорооллын дунд зас-.өсөн гулгуур дээр хэдэн хүүхэд тоглож байв.

«Хэн хонгилд наргидаг билээ? Тавдугаар орцны гурван өрвөгөр үү? Нэг нь шоронгоос гарсан болохоор ахиад нийлж уугаад байгаа юм даа. Хаширдаггүй улс байх нь ээ?» гэж Төрбат бодно.

Гурван хүүхэд шавайгаа ханатал дуулцгаав. Дуулах тутам дуу нь чангарч, хөг аялгуу нь нийлж, хоолой нь улам цээлхэн болж байх шиг санагдана. Хогтой бохир газар доорх хонгилд бус, харин тэд үзэсгэлэнт хилэн хөшиг хоёр талд нь унжсан, эрдмийн их театрын тайзнаа дуулан баярлахын ид хавыг үзүүлж байх шиг газар дэлхийгээс мөрөөдлөөрөө тасран нисчээ. Сэтгэлийн ийм өндөрлөгт нэгэнт хүрсэн хүн авсаар буудаггүй билээ.



Top
   
Display posts from previous:  Sort by  
Post new topic  Reply to topic  [ 3 posts ] 

All times are UTC+09:00


Who is online

Users browsing this forum: No registered users and 3 guests


You cannot post new topics in this forum
You cannot reply to topics in this forum
You cannot edit your posts in this forum
You cannot delete your posts in this forum
You cannot post attachments in this forum

Search for:
Jump to:  

Copyright Asuult.NET © 2000-2015.
Administrative Contact: Khundaga Khurelbaatar [hundaga@hotmail.com]
Tel: 1-888-303-4927, Fax: 1-888-406-2264.
Powered by phpBB © 2000-2015 phpBB Group. Powered by phpBB® Forum Software © phpBB Limited