#AsuultSambar :

МОНГОЛ УЛС МАНДАН БАДРАГ!
It is currently Sep.22.17 4:37 am

All times are UTC+09:00




Post new topic  Reply to topic  [ 75 posts ]  Go to page 1 2 3 Next
Author Message
PostPosted: Feb.20.17 8:50 pm 
Offline
Дархан Гишvvн
Дархан Гишvvн
User avatar

Joined: Apr.24.12 1:04 pm
Posts: 208
Coming sooooon :cheerleader:


Top
   
PostPosted: Feb.21.17 10:27 pm 
Offline
Асуулт Самбарын Хvндэт Харуул
User avatar

Joined: Sep.21.09 1:02 pm
Posts: 6271
Location: Энд
:cheerleader: :cheerleader: :cheerleader:

_________________
:wink:


Top
   
PostPosted: Feb.23.17 7:16 pm 
Offline
Сvнгэнэх Сумны Шуугинах Исгэрээн
Сvнгэнэх Сумны Шуугинах Исгэрээн

Joined: Jun.22.11 3:35 pm
Posts: 50
yeah unshina aa huleej baiya


Top
   
PostPosted: Mar.06.17 3:01 pm 
Offline
Дархан Гишvvн
Дархан Гишvvн
User avatar

Joined: Apr.24.12 1:04 pm
Posts: 208
Удахгүй номоо оруулж эхэлнэээ, төлөвлөгдөөгүй ажил гараад амждаггүй.


Attachments:
IMG_7910.JPG
IMG_7910.JPG [ 40.76 KiB | Viewed 1281 times ]
Top
   
PostPosted: Mar.07.17 1:19 pm 
Offline
Асуулт Самбарын Хvндэт Харуул
User avatar

Joined: Sep.21.09 1:02 pm
Posts: 6271
Location: Энд
Горьдсоон

_________________
:wink:


Top
   
PostPosted: Mar.08.17 1:42 pm 
Offline
Дархан Гишvvн
Дархан Гишvvн
User avatar

Joined: Apr.24.12 1:04 pm
Posts: 208
Сурвалжлагч Дейна Эванс
(Адал явдалт роман)


ЭХЛЭЛ

НИЙТ БИЕ БҮРЭЛДЭХҮҮНД СОНОРДУУЛАХ НЬ:
НУУЦ МЭДЭЭЛЭЛ: УНШААД НЭН ДАРУЙ УСТГА.
ХУРАЛДСАН ГАЗАР: НУУЦ
ОН, САР, ӨДӨР: НУУЦ

Газрын дор байх хатуу чанд хамгаалалттай энэхүү танхимд дэлхийн янз бүрийн улс орноос хүрэлцэн ирсэн арван хоёр хүн цугларч, яльгүй зайтайгаар зургаан эгнээ болгон зассан тохилог зөөлөн буйдан сандлуудад тухлан сууж, үг хэлж байгаа хүний яриаг сонсож байна.
- Бид бүхний сэтгэлийг гүнээ зовоож байсан аюул занал мөдхөн устаж үгүй болоход тулаад байгааг та нарт сонордуулахад сайхан байна. Энэ тухай ойрын хорин дөрвөн цагийн дотор дэлхий дахинаа зарлагдах тул би нуршин ярих шаардлага алга. Одоо биднийг хэн ч зогсоож чадахгүй нь лавтай. Бидний зам нэгэнт шуударлаа. Харин одоо үнэ хаялцах худалдаагаа эхэлье. Анхны үнийг нэрлэж байна уу? Яг тийм байна. Нэг тэрбум доллар гэж байна. Хоёр тэрбум гэж байна уу? Хоёр тэрбум доллар боллоо. Гурван тэрбум уу? Ноёд оо, гурван тэрбум доллараар буулаа.

Бүлэг 1.

Арван хоёрдугаар сарын хүйтэн салхитай тэр нэгэн өдөр Дейна Эванс гэрээсээ гарч Пенсильванийн өргөн чөлөөгөөр яаран гүйсээр Цагаан ордны наад талын хороололд очиж явтал агаарын түгшүүрийн дохио чих дөжрүүлэн ульж, хотыг бөмбөгдөхөөр ирж яваа олон онгоцны моторын дуу заналтайяа нүргэлэхийг сонсоод, аймшгийн улаан мананд хучигдан зогтусаж, газартай авцалдан хөлдсөн юм шиг хөшин зогслоо.
Хавь ойрын байшин харагдахаа больж цаг хугацаа ухран явсаар бөмбөг дэлбэрч, айн балмагдсан олон амьтан орь дуу тавин орилолдож, сумны хэлтэрхий исгэрэн харваж, байшин сав пижгэнэн нурж байгаа Сараево хотод зогсож байх аж. Хоёр нүдээ онийлгон харлаа ч гэсэн аймшигт хий үзэгдэл харагдсаар байв. Тэнгэр цусан улаан өнгөөр дуниартсан байлаа. Буу тачигнаж, онгоцны мотор нүргэлэн мин тэсрэх их чимээгээр толгой нь янгинан өвдөж, хажуугийн байшингууд тоос шороо, цемент бургиулж тоосго болон нурж, ухаан тавин балмагдсан улсууд амь гарахыг хичээн эмх замбараагүй гүйлдэх ажээ. Тэгтэл тэртээ холоос нэг хүний дуу гарч,
- Та яасан бэ? Бие чинь муу байна уу? гэлээ.
Хүүхэн зовхио зугуухан өргөж харвал орчин тойронд нь дасал болсон танил зүйлүүд харагдаж дөлгөөн тайван байхыг үзээд дотор нь онгойлоо. Дейна хүүхэн өвлийн зүүлгэр нар туссан Пенсильвани авенюд зогсож байх ажээ. Бөмбөгдөгч онгоцны нүргээнт дуу, "Түргэн тусламж"-ийн машины бүрээн дуу бүдгэрэн бүдгэрсээр чимээ- гүй болов...Тайван амьдралын элдэв авиа чимээ нь ийнхүү аймшигт дурсамжийг сэрээсэн байжээ.
- Ахайтан таны бие зүгээр үү?
Хүүхэн арга буюу одоогийн бодит байдалд эргэн орохдоо, өнгөрсөн цагийн хий үзэгдэл намайг ингэж удаан зовоох юм уу? хэмээн бодов.
- Зүгээр...зүгээр...огт зүгээр байна. Сүйд болсон юмгүй. Танд баярлалаа.
Нөгөө эр шууд цааш эргэн одохын оронд хүүхнийг гөлрөн ширтэж байснаа,
- Байзнаарай, хөөе! Та Дейна Эванс мөн байна! Би таныг шүтэн биширдэг хүн! Орой болгон WMN суваг дээр тавьж, Югославаас
таны ирүүлсэн сурвалжилгуудыг амтархан үздэг юм! Үйл явдлын гүнд нэвтрэн орж, тулалдааны талбараас шууд нэвтрүүлэг хийхэд үнэхээр догь байдаг байх даа! хэмээн дуржигнуулахад хоолой ам нь эгшиж, уруул нь омголтсон Дейна хүүхэн арай ядан ам нээж,
- Тийм шүү гэхчээн болов.
Тийм шүү... харсаар байтал гэмгүй хүмүүс мах яс болон бут үсэрч, харанхуй нүхэнд овоолсон хүүхдийн хүүр үзэж, цусанд будаг- дан улаанаар эргэлдэх гол мөрний усанд хүний мах урсаж байхыг ажиж зогсох нь тийм сайхан юм биз дээ...
Хүүхний дотор эвгүй болж,
- Уучлаарай, би яараад байна гэж хэлээд бушуухан цааш одов.
Югославаас эргэж ирээд гуравхан сар болж байгаа Дейна Эванс хүүхний сэтгэлд элдэв дурсамж илхэн байх тул хүн зон айх ичих юмгүй чанга чанга инээлдэн гадуур хөлхөлдөж, модны навчис сэрчигнэн, жигүүртэн шувууд донгодсон өөр ертөнцөд ирсэн мэт санагдах ажээ. Харин Сараевод бол буу тачигнаж, бөмбөг дэлбэрэн байшин барилга нурж, хорвоог орхигсод орилолдохоос өөр юу ч байгаагүй.
Хүн гэдэг чинь арал биш, нэг хүнд тохиосон юм бусдад адилхан тохиодог. Бид бол хугацааны нэгээхэн хормыг зэрэг мэдэрдэг, оддын тоос шавар шорооноос бүрэлдсэн улс. Энэ дэлхийн минутын зүү хайр найргүй тэмүүлсээр дараачийн агшинтай биднийг золгуулдаг юм гэж Жон Донн хэлдэг нь үнэн ажээ.
Сантьяго хотын донтсон мунаг өвөө арван настай ач охиноо хүчирхийлжээ...
Нью-Йорк хотын дурлалт хосууд зулын гэрэлд үнсэлцжээ...
Бельги улсын арван долоон настай ээж нэг өөдгүй зулбасга төрүүлжээ...
Чикаго хотын нэгэн гал сөнөөгч эр шатаж байгаа байшин дотроос муурын амь аврах гэж амь насаараа дэнчин тавьжээ...
Сан-Паулу хотод болсон хөл бөмбөгийн тоглолтын үеэр индэр нурж, балмагдсан олны хөлд хэдэн зуун шүтэн бишрэгчид гишгэлүүлжээ...
Пиза хотын нэгэн ээж хүүгээ хөлд орохыг хараад баярлан уйлжээ...
Энэ мэтийн олон явдлууд ганц хормын дотор гарч үргэлжилсээр дуусахад дараачийн хэрэг явдал шинээр үүсэн дуусдаг юм. Гэвч цаг хугацаа урсан өнгөрсөөр бид бүхнийг үл мэдэх мөнхийн орчлонд аваачна.
Хорин долоон настай Дейна бол гоолиг сайхан биетэй, тас хар үстэй, ухаалаг маягийн дүрэлгэр бор нүдтэй, ялдамхан инээж явдаг сайхан хүүхэн юм. Дээд дарга нарын тушаал ёсоор цэргийн баазуудыг дамжин нүүдэллэж явдаг, шинэ зэвсгийн мэргэжилтэн хурандаагийн охин Дейна нь аян замын амьдралаас үүдэн адал явдалд сонирхон өссөн жинхэнэ хорооны охин болжээ. Энгүүн чанарыг эр зоригтой хослуулан гарамгай эзэмшсэн хүн юм. Югославт цэргийн сурвалжлагчаар ажиллаж бүтэн жилийг өнгөрөөхдөө дайнд сүйдсэн энэ орны жирийн хүмүүсийн аймшигт өдрүүдийг олны сонорт хүргэх гэж эвдрэл сүйрэл, үхлийг сөргөн байлдааны үйл ажиллагааг үзүүлж байсан эрч хүч нь оргилсон энэ сайхан залуу хүүхнийг энэ дэлхийн үзэгчид бахархан шүтдэг болсон юм. Ингэж их алдрын оргилд хүрсэн нь эвгүй байдаг юмсанж.
Одоо бол ажлаасаа хожимдохгүй очихыг хичээн Цагаан ордны хажуугаар яаран яваа нь энэ юмсанжээ.
"Вашингтон трибьюн энтерпрайзиз" хэмээх аварга том синдикатын дөрвөн байшин Зургаадугаар гудамжийн бүхэл бүтэн хорооллыг эзэлдэг аж. Эхний байшинд хэвлэх үйлдвэр, дараагийн байшинд хэвлэлийн газар, гуравдугаар байшинд захиргаа байрлах бөгөөд дөрөвдүгээр байшинд зурагтын нэвтрүүлгийн төв байдаг юм. Үүний зургаадугаар давхарт оргилсон их үйл ажиллагаатай "Вашингтон трибьюн" студи бий. Өдөр шөнөгүй олон хүн бужигнасан олон жижиг шилэн тасалгаанд компьютерийн товч тасралтгүй тачигнаж, энэ дэлхийн өнцөг булан бүрд байх олон агентлагаас факсын мэдээ ирж байдаг. Эндхийн ажил хэчнээн их далайцтай болохыг Дейна Эванс хүүхэн шагшин гайхдаг билээ.
Чухам энд л Жофф Коннорс гэдэг залуутай танилцсан билээ. Ууланд явж байгаад золгүй явдлын золиос болж гараа хугалсан Жофф шилдэг бейсболын багаас гарч спортыг орхисон бөгөөд одоо "Вашингтон трибьюн" синдикатад өдөр тутмын спортын мэдээ сурвалжилгыг эрхлэн явуулдаг аж. Хүүхэд шиг инээмсэглэж явдаг, өндөр гоолиг нуруутай, хүний сэтгэлийг татах увдистай гуч хүрч яваа энэ залуу олон сайхан найзтай, бусдыг соронзон мэт татдаг и м эн билээ. Жефф Дейна хоёр танилцаж, хоёр биедээ хайртай болж хуримлах тухай ярьдаг болсон юм. Дейнаг Сараево хотоос эргэж ирээд гурван сар болох хугацаанд хэрэг явдал уруудан доошилж, юм бүхэн эргэлт буцалтгүй өөрчлөгджээ. "Вашингтон трибьюн" синдикатын эзэн Лесли Стюарт авгай бүх хувьцаагаа худалдсан учир уул корпорац нь дэлхийн цуутай баян Эллиот Кромвеллийн эзэмшилд шилжсэн байна.
Мэтт Бейкер, Эллиот Кромвелл нарын оролцсон өглөөний зөвлөгөөн эхлэхийг завдаж байв. Хүлээн авах өрөөнд суудаг, Мэттийн референт шаргал үстэй Эбби Лассман мэнд мэдээд,
- Таныг хүлээж байгаа гэхэд Дейна санаа алдан,
- Баярлалаа, Эбби гэж хэлээд ороход тавь эргэм насны тагжгар биетэй Бейкер,
- Чи хожимдож ирлээ хэмээн угтав. Тэр бол хүний үг сонсдоггүй баавгай шиг муйхар амьтан боловч гойд содон ухаантай хүн. Бүхлээрээ унтсан болов уу гэмээр үрчийсэн хувцастай явдаг тэр навтгар эрийг үнэхээр орондоо тайчихгүй унтдаг байх гэж Дейна боддог ажээ. Эрээ цээргүй яриатай, дожноон маягийн Мэтт бол "Вашингтон трибьюн энтерпрайзиз" корпорацийн телевизийн сувгийн захирлаар тасралтгүй ажиллаж байгаа хүн юм.
Жаран настай Эллиот Кромвелл нь хүний нүдэнд дулаахан, эвсэг сайхан зантай сэргэлэн цовоо байдлаараа Мэттээс тэс өөр дандаан инээмсэглэж явдаг нэгэн. Кромвелл нь асар их бэнчинтэй баян хүн гэдгийг дэлхий даяар мэдэх боловч яаж олон тэрбумаар хэмжигдэх хөрөнгөтэй болсныг хэн ч мэдэхгүй. Энэ талаар сайн муу янзын олон таамаглал байдаг. Мэдээлэл олохыг эрхэмлэж явдаг сэтгүүлчдийн хувьд Кромвелл нь оньсого болон үлдсэн билээ.
- Дейна та дахин дээд амжилтыг эвдэж, рейтинг чинь улам өсөж байгаа гэж Мэтт надаа хэлсэн гэж Эллиот ам нээв.
- Ийм магтаал сонсоод баярлаж байна, Эллиот.
- Дейна, орой болгон сонсдог хэдэн төрлийн мэдээллийг таныг хөтөлдөг мэдээлэлтэй зүйрлэх аргагүй. Би яагаад зурагтаас нүд салгаж чадахгүй болоод байдгийн учрыг мэдэхгүй юм.
Дейна үүний шалтгааныг хэлж чадах байлаа. Бусад хөтлөгчид үзэгч олонтой нүүр тулан ярилцаж чаддаггүй. Харин Дейна бол айл болгонд хүрэхийг хичээдэг учраас нэвтрүүлэг эхлэхийн хамт ганц бие бэлэвсэн эхнэр, хэвтэрт орж арчаагүй болсон тахир дутуу хүн, орон гэрээсээ алсад ганцаардаж яваа худалдааны агент мэтийн хүмүүстэй уулзан ярилцаж байна гэж сэтгэлдээ боддог ажээ.
- Өнөөдөр танай студид алдар цуутай зочин ирнэ гэсэн байхаа гэж Мэтт Бейкер хэлсэнд Дейна толгой дохиж,
- Гэнри Уинтроп ирнэ гэлээ.
Гэнри Уинтроп бол Америк оронд домог мэт алдаршсан хүн юм. Их нэр хүндтэй удмаас гаралтай сэтгэлд таатай ганган залуу эр тийм байхаас яах вэ.
Кромвелл баахан гайхаж,
- Тэр чинь дуулиан шуугиан тарихыг тэвчдэггүй хүн юмсан. Та яаж яваад түүнээс ярилцлага авахаар болчихдог билээ? гэсэнд Дейна,
- Бид хоёр ижил хоббитой юм гэж үнэнээ хэлбэл Кромвелл өтгөн хөмсгөө хөдөлгөж,
- Нээрэн үү? хэмээн лавлав.
- Нээрэн шүү. Би бодит талыг баримталдаг Моне, Ван Гог мэтийн их зураачдыг хүндэлдэг, тэр хүн ийм зургуудыг шимтэн цуглуулдаг юм. Үнэнийг хэлэхэд бид хоёр урьд нь уулзан ярилцаж найз болсон улс. Бид эхлээд түүний хэвлэлийн хурлаас хийсэн бичлэгийг үзүүлж дараа нь ярилцлага авах юм.
- Их сайн байна.
Дараа нь "Ул мөр, баримт сэлт" хэмээн нэрлэгдэх шинэ нэвтрүүлгийн талаар бүтэн цаг ярилцжээ. Бие даасан мөрдөн байцаалт явуулахад зориулагдсан энэ нэвтрүүлгийн зургийг Дейна авч хөтлөн явуулах юм. Энэ нь нэгэнт болоод өнгөрсөн шударга бус явдлыг залруулж, аль хэзээний мартагдсан бузар явдлын нууц тайлахад олон түмний сонирхлыг татах гэсэн хоёр зорилготой нэвтрүүлэг билээ.
- Эфирт гарч байгаа энэ мэтийн шоу маш их байгаа болохоор өрсөлдөөн их байх болно. Тэгэхлээр ямар нэгэн сэтгэл эзэмдсэн дуулиант явдлаас эхлэх нь зүйтэй байх. Үзэгч олны анхаарлыг шууд татаад авсан цагт... гэж Мэтт анхааруулан хэлж байтал ярих төхөөрөмжөөр Эббигийн дуу хадан,
- Намайг уучлаарай, Эванс ахайтантай ярих гэнэ. Кемалийн сургуулиас ярьж байна. Яаралтай юм гэнээ гэхэд Мэтт Бейкер Дейнагийн өөдөөс хальт хараад авав.
- Нэгдүгээр шугамаар яриарай.
Дейнагийн зүрх бэлбэлзэн чичирсэн гараар харилцуурыг авлаа.
- Байна уу... Кемаль зүгээр биз? Ойлголоо... Тиймээ... тэгье. Би одоохон очлоо.
- Юу болоов? гэж Мэтт сэтгэл зовнин асуусанд,
- Намайг одоохон ирж Кемалийг аваач гэж байна.
Эллиот зовсон янзтай хөмсөг атируулав.
- Югославаас таны дагуулж ирсэн хүүг хэлж байна уу?
- Тийм ээ.
- Санаанд багтамгүй юм.
- Тийм шүү.
- Харах хандах хүнгүй хүүхэд гэсэн байхаа?
Хүүхэн баахан эгдүүцэж толгой дохин,
- Үнэхээр тийм байсан гэвэл Эллиот болих янзгүй,
- Бас халдварт өвчтэй гэсэн биз? гэсэнд тэр аймшигт өдрүүдийн тухай ярихаас дургүй нь хүрдэг Дейна,
- Тийм бишээ. Бөмбөгөнд өртөж өрөөсөн гаргүй болсон юм гэж шуудхан хариулав.
- Та түүний үрчилж авсан юм уу?
- Албан ёсоор аваагүй л дээ. Ер нь үрчилж авна. Одоогоор халамжлан хүмүүжүүлэгч төдий байгаа юм.
- За тийм байж, та яв даа. "Эрүүгийн" асуудлыг дараа ярилцъя.
Дейна, Теодор Рузвельтийн нэрэмжит дунд сургууль дээр ирээд орлогч захирал Вера Костоффын өрөөнд очлоо. Тавь эргэм настай ч гэсэн тун оворжуу, ядруу харагдах буурал толгойтой Верагийн хажууд Кемаль сууж байв. Арван хоёр настай энэ хүү дэндүү давжаа туранхай биетэй, цонхир царайтай байлаа. Хөшүүн маягийн эрүү, үнгэлдсэн шар үс нь түүний зоргоороо, эрх чөлөөнд дуртай хүн болохыг илтгэх агаад баруун гарын хоосон ханцуй нь шалчийн унжиж, тохьгүй өрөөний хана туурганд дарагдсан мэт уруу царайлан суужээ. Харваас түгшүүртэй байдал илэрхий.
Дейна цовоо сэргэлэн дуугаар
- Костофф ахайтны амрыг эрье. Кемаль яаж байна! гэсэн боловч Кемаль шал ширтэн суух тул,
- Ямар нэгэн асуудал гарсан шиг байна гэлээ.
- Эванс ахайтан минь ийм юм болсон нь харамсалтай гэж Костофф ахайтан хэлээд нэг хуудас цаас барьсныг нь авч үзвэл Vodja, рizda, zdosti, nezakonski, otok, umrete, tepes гэсэн бичиг байсанд мэл гайхаж,
- Би ойлгохгүй юм. Энд серби үгнүүд бичсэн байх шив дээ? гэв.
- Яг зөв. Гай болоход би серби угсааны хүн болохоор Кемальд нэрмээс болохгүй юу. Мань хүн сургууль дээр ирээд энэ үгнүүдээр амны уншлага хийдэг болсон. Эванс ахайтан минь, сербийн цадиггүй амьтад ч гэсэн ингэж хараадаггүй юм. Ийм жаахан хүүхэд муухай хараал урсгаж явахыг би тэвчиж чадахгүй. Намайг аль муухайгаар хочилдог болсон.
- Тийм үү?...
- Жаал хүү энэ оронд ирээд удаагүй болохоор юм болгон шинэ тутам байгаа гэдгийг мэдэх юм чинь аль болохоор хүлцэнгүй байхыг хичээдэг... гэвч түүний зан араншин үнэхээр гутамшигтай байна! Дандаан зодоон цохион хийнэ, өнөөдөр би түүнд сануулга хийхэд намайг доромжилсон. Ер нь хэмээс хэтэрч байна!
Дейна эв зүйг олох гэж,
- Костофф ахайтан, энэ хүүхэд шинэ нөхцөл байдалд дасахад хэцүү байгааг та мэднэ байх. Тэгэхлээр...
- Би тэвчиж болно гэдгийг нэгэнт хэлсэн, гэвч арай дэндээд байна гэсэнд Дейна Кемалийн өөдөөс харж,
- Би ойлгож байна гэхэд мань хүн бас л шал ширтсээр байжээ.
- Дахиад ийм юм бүү болоосой гэж найдъя.
- Би ч найдаж байна.
- Танд түүний сурлагын хүснэгтийг үзүүлье.
Костофф ахайтан ширээний татуургаасаа сурлагын хүснэгт гаргаж ирэхэд Дейнагийн дотор онгойн талархав.
Гэртээ харьж явахад Кемаль ам нээсэнгүй.
- Чамайг яах болж байна? Чи яах гэж дандаан зодоон хийж, муухай хараал хэлж явдаг юм бэ? гэж Дейна үглэхэд,
- Түүнийг серби хэл мэддэг гэж даанч бодсонгүй гэжээ.
Дейна гэртээ ирээд үүд онгойлгож байхдаа,
- Кемаль, би одоо студид очихоор явлаа. Чи ганцаараа дажгүй байж байна биз дээ? гэлээ.
- Аск!
Дейна Эванс анхандаа ийм маягийн үгээр хариулахыг сонсохдоо Кемаль миний хэлснийг ойлгоогүй юм байна гэж боддог байсан боловч энэ нь залуусын хэрэглэдэг өвөрмөц үгнүүд болохыг төдөлгүй ухаарчээ. "Аск" гэдэг нь "Тийм", "Үдээсээ уях" гэдэг нь аав ээж нь эзгүй байхад гэртээ ганцаар үлдэхийн нэр, "козебака" гэдэг нь будаг шунх болсон секси маягийн аятайхан хүүхнийг хэлдэг, бодит юманд нааштайгаар хандахыг "клево", "отпад", "гэлдэрч байна", таагүй хандаж байгаа бол "Срань", "херня" гэх мэтийн муухай үгээр илэрхийлдэг юм байжээ.
Дейна сандчин сурлагын хүснэгтийг гаргаж үзээд дотор нь давчдав. Түүх 0, англи хэл 0. шинжлэх ухааны мэдлэг 0, нийгмийн ухааны хичээлүүд Р, математик А гэсэн дүнтэй байжээ.
Тэнгэр минь, одоо яах билээ?
- Хоёулаа дараа ярилцъя. Би яарч байна гэж Дейна хэлэв.
Кемаль нь Дейнагийн хувьд оньсого мэт байжээ. Хажууд нь хамт байхад хайрлаж халамжилмаар хөөрхөн хүүхэд байдаг. Амралтын өдөр болоход Дейна, Жефф хоёр Вашингтон хотыг тоглоом наадмын аварга том талбай болгон хувиргадаг байлаа. Олон янзын зэрлэг ан амьтан байдаг амьтдын хүрээлэн, Үндэсний нисэх хүчин ба сансар судлалын музейг үзэж, "Том Том", "Мекстека", "Жоржин Браунс" хэмээх зоогийн газруудаар очиж амттай сайхан хоол иднэ. Кемаль ингэж гадуур зугаалах, Дейна Жефф хоёртой хамт байхыг ихэд таалдаг.
Харин... Дейна ажилдаа очихоор гарахын хамт өнөөх жаал маань ууртай догшин дураараа амьтан болж хувирна. Гэрийн үйлчлэгч, хүүхэд асрагч хүүхнүүд ам булаалдан ярих аймшигтай зүйлүүдийг итгэхэд бэрх.
Дейна, Жефф хоёр жаал хүүг зүгшрүүлэх гэж оролдоод нэмэр болоогүй. Энэ хүүхдэд мэргэжлийн хүний туслалцаа хэрэгтэй байна гэж Дейна боддог болов. Харин Кемаль хүү ямаршуу аймшигт автан шаналж байгаа талаар Дейна юу ч мэдэхгүй байжээ.
WTN сувгийн үдшийн мэдээ эхлэхэд Дейна хүүхэн хамжин хөтлөгч ганган Ричард Мелтон, Жефф Коннорс нар зэрэгцэн суусан байлаа. Дейна яриагаа үргэлжлүүлэн,
- ...одоо олон улсын байдлаас мэдээлье. Франц, Англи улсууд "Үхрийн галзуу" өвчнөөс улбаалан урьдын адил түнжин муутай байна. Та бүхэнд Реймс хотоос Рене Линогийн ирүүлсэн сурвалжилгыг үзүүлье гэхэд аппаратын өрөөнд байж ядан хүлээж байсан найруулагч Анатасия Мэнн,
- Бичлэг гаргаарай гэлээ.
Дэлгэц дээр Францын хөдөө тосгоны дөлгөөн тайван үзэмжит байгалийн зураглал гарлаа.
Студийн үүд цэлсхийн онгойж хэдэн эр орж ирээд хөтлөгчдийн ширээд дөхөж ирэхэд нэвтрүүлэгч нар нэгэн зэрэг толгой дээш татан угтав.
Оройн мэдээний продюсер, биеэ тоосон залуу Том Хоккинс,
- Дейна чи Гэри Уинтропыг таньдаг юм уу? хэмээн сонирхов.
- Танилгүй яах вэ.
Гэри Уинтроп нь гэрэл зураг дээр байдгаасаа сайхан эр ажээ. Хурц цэнхэр нүдтэй, үнэн голоосоо инээмсэглэсэн, сэтгэл булаах их увдисттай энэ том эр Дейнад хандаж,
- Дейна минь, бид хоёр дахин уулзлаа. Намайг нэвтрүүлэгтээ урьсанд баярлаж байна гэв.
- Зав гаргаж ирсэнд чинь баярлалаа.


Top
   
PostPosted: Mar.08.17 1:45 pm 
Offline
Дархан Гишvvн
Дархан Гишvvн
User avatar

Joined: Apr.24.12 1:04 pm
Posts: 208
Нарийн бичгийн дарга хүүхнүүд студиэр шагайх далим эрэн гүйлдэж байхыг Дейна хараад инээд нь хүрч, Уинтроп бол энэ байтугай юмыг үзсэн эр байж таарна хэмээн боджээ.
- Хэдэн минутын дараа таны тухай бичлэг гарна. Та суугаач. Ричард Мелтоныг танилцуулъя.
Хоёр эр гар барилцан танилцав.
- Та Жефф Коннорсыг таних байлгүй дээ?
- Танилгүй яах вэ. Жефф та тоглоомын тухай яриа дэлгэж суухын оронд бейсболын талбай дээр хүчээ үзэж байвал зохистой байх сан.
- Бүтэхээ өнгөрсөнд харамсаж байна.
Франц нутгаас авсан сурвалжилга зар сурталчилгаагаар солигдоход Гэри чимээгүй хүлээх ажээ.
- Бэлэн боллоо. Бичлэг гаргалаа хэмээн Анастасия зарлаад гурван хуруу дараалан гозойлгож цагийн дохио өгөв.
Дэлгэц дээр Жоржтауны урлагийн музейн байшин гарлаа. Хүйтэн салхитай өдөр микрофон барин зогссон тайлбарлагч ярьж гарав.
- Бид нар Жоржтауны урлагийн музейн гадаа ирээд байна. Энд,
Гэри Уинтропын тавин сая долларын хандив өргөх ёслолын ажил- лагаа болж байгаа юм. Одоо бүгдээрээ үүнийг харцгаая.
Зурагтын тайлбарлагч музейн хаалгаар ороход том танхим дотор Гэри Уинтропыг тойрон хотын дээд түшмэд, засгийн газрын гишүүд, зурагтын сурвалжлагч нар зогссон харагдана.
Музейн захирал Морган Ормонд гуай нэг том өргөмжлөлийг Гэри Уинтропод гардуулж өгөөд,
- Ноён Уинтроп, хандивлагчдын зөвлөл болон музейн нэрийн өмнөөс түүнчлэн манай үүгээр ирдэг үзэгчдийн нэрийн өмнөөс өгөөмөр сэтгэлийн хандив өргөсөн танд талархлаа илэрхийлье гэхэд зурагтын дурангууд ажиллаж эхлэв.
- Энэ хандив маань америкийн залуу зураачид өөрийгөө тодруулах төдийд биш бас авьяас билгээ даян дэлхийгээр үнэлүүлэхэд боломж өгнө гэж найдаж байна гэж Уинтроп хариу үг хэлэхэд алга пижгэнүүлэн ташив.
- Жоржтауны урлагийн музейгээс Билл Толанд сурвалжиллаа. Одоо студийг дуудъя. Сонсож байна уу, Дейна?
Зурагтын дурангийн дохионы улаан гэрэл аслаа.
- Билл танд баярлалаа. Өнөөдөр азтай сайхан өдөр болж байна. Гэри Уинтроп гуай сайхан сэтгэл гаргаж манай студид ирэхдээ энэхүү өгөөмөр их хандивын зориулалтын талаар ярьж өгөхийг зөвшөөрсөн юм:
Зурагтын дуранг Гэри Уинтропын яг нүүрэн дээр тааруулан онилжээ.
- Уинтроп гуай, таны өргөсөн тавин сая долларын хандивыг шинээр уран зураг худалдан авахад зориулах юм уу?
- Үгүй. Америкийн залуу зураачдын бүтээлээр үзэсгэлэн гаргах байшин барихад зориулна. Тэгэхгүй бол тэд нар өөрсдийн уран чадварыг нийтэд хүргэх боломж гарахгүй. Хандивын зарим хэсгийг онцгой авьяастай америк хүүхдүүдийг сургахад зориулах болно. Тэр хүүхдүүд францын бодит туурвилын бүтээлүүдийн талаар сонссон байж болох юм, гэвч бидэнд өвлөн ирсэн Сарджент, Гомер, Ремингтон нарын зэрэг америкийн их мастеруудын бүтээлийг сайтар мэдэж байх учиртай. Залуу зураачид хүссэн бүтээлээ туурвиж, бага насны хүүхдүүдийг урлагт сонирхолтой болгоход энэ хандив тус нэмэр болох нь дамжиггүй.
Дейна яриагаа үргэлжлүүлэн,
- Таныг сенатад сонгогдохоор нэрээ дэвшүүлэх гэж байгаа тухай яриа гардаг болсон. Энэ үнэн үү? гэж асуухад Уинтроп инээмсэглэн,
- Азаа үзэхээр шийдсэн юм гэлээ.
- Таны үйлс бүтэмжтэй байх шиг байна. Олон нийтийн санал асуулгын дүнгээс үзэхэд таны рейтинг бусдаасаа хамаагүй өндөр байгаа.
- Манай өрх гэр бол засгийн газрын хүрээнд он удаан жилээр ажилласан айл. Би энэ улс орондоо хэрэгтэй байж чадахаар байгаа бол өөрөөсөө хамаарах бүхнийг хийж үүргээ биелүүлэх болно.
- Манай студид хүрэлцэн ирсэн ноён Уинтроп танд баярлалаа.
- Та бүхэнд баярлалаа.
Ээлжит зар сурталчилгаа гарах үеэр Гэри Уинтроп салах ёс гүйцэтгээд студиэс гарч одоход Жефф Коннорс,
- Конгрессийн гишүүд дотор энэ мэтийн хүн олон байвал сайхнаа хэмээн санаа алдав.
- Бурхан ивээтүгэй.
- Болдогсон бол түүнийг хувилж олон болгох юмсан. Ингэхэд Кемаль яаж байна?
- Жефф минь Кемалийг олшруулж хэрэггүй шүү. Тэгвэл би давахгүй байх.
- Өнөөдөр сургууль дээр болсон явдал гэмгүй өнгөрсөн биз дээ?
- Тийм... өнөөдрийн хувьд тэгсэн. Харин маргааш гэхэд...
Анастисия тэдний яриан дундуур орж, - Эхэллээ. Гурав... хоёр... нэг... хэмээн тоолтол дохионы улаан гэрэл асав. Дейна,
- Одоо Жефф Коннорс спортын мэдээ танилцуулна гэв. Жефф зурагтын дурангийн өөдөөс харан инээмсэглээд ярьж эхлэв.
- Ид хаваараа гайхуулдаг Мерлин өнөөдөр Вашингтоны бейсболын багт ирээгүй нь харамсалтай юм боллоо. Юэн Ховард онцгой чадвараа гайхуулсан бол Жоржи Мьюрсен, Рашид Уоллес хоёр бантан хутгах гэж байдаг чадлаараа оролдсон боловч бардам зангаа сэвтээгээд өнгөрснөөс цаашгүй...
Шөнийн хоёр цаг. Вашингтоны сор хүмүүс суудаг баруун хойт хэсэгт орших Гэри Уинтропын хотын байшингийн зочны өрөөнд хоёр эр ирчхээд хананд хадсан үнэт зургуудыг буулгаж байв. Тэдний нэг нь Америкийн өрнөд мужийн тухай адал явдлын кинонд гардаг гол баатар Гонь Рейнжерын багтай, нөгөө нь хүүхэлдэйн киноны гол баатар Ахмад Миднайтын баг өмсжээ. Тэд нар огт сандарсан шинжгүй, уран зургуудыг жаазнаас салган шуудайлж байхыг үзвэл яарсан улс биш бололтой.
- Дараачийн эргүүл хэзээ өнгөрөх билээ? гэж Гонь Рейнжер асуухад Ахмад,
- Дөрвөн цагт хэмээн товч хариулав.
- Тэднүүс их найр тавьж, цагийн хуваариа ягштал барьж биднийг бэлэн байдалд байлгаж байна, тиймээ?
- Хэлээд яах вэ.
Хананаас нэг зураг буулгаж байсан Ахмад Миднайт хоромхон зуур тэнцвэр алдаж зургийг шалан дээр унагахад тар няр гэсэн их чимээ гарав. Хоёр эр чих тавин чагнахад ажин түжин байсан тул Гонь Рейнжер,
- Дахиад нэг үзээд орхи, санаа зовсны хэрэггүй! Ахиухан чимээ гаргахыг бод! хэмээн зөвлөхөд Ахмад дахин нэг зураг буулган авч хамаг чадлаа шавхан туурга тийш чулуудав.
- За одоо юу болохыг харъя.
Дээд давхарт байх унтлагын өрөөний гэрэл аслаа. Гэри нойрноос сэрж орон дээрээ өндийж суугаад, юун чимээ гарав? би зүүдлэв үү? гэж бодоод чагнахад анир чимээ гарсангүй.
Жаахан бодож байснаа дурамжхан босож хонгилд гараад унтраалгыг дарав. Харанхуйд юу ч харагдсангүй.
- Хөөе энд хүн байна уу?
Хариу чимээ гарсангүй. Гэри доош бууж тэмтчин явсаар зочны өрөөний үүдийг онгойлгон ортол баг өмссөн хоёр эрийг олж хараад нүдэндээ итгэсэнгүй.
- Та нар ямар элэнцгээ хийж байгаа амьтад вэ?
Гонь Рейнжер зугуухан эргэж түүний өөдөөс харлаа.
- Сайн уу, Гэри. Сэрээсэнд уучлаарай. Хэвтэх цаг чинь ирж дээ.
Тэгээд дуу намсгагчтай "беретта" загварын буу гаргаж ирээд гохыг хоёр удаа дарж, цээжнээс нь цус олгойдон шалан дээр зугуухан унах Уинтропыг нүд хужирлан харжээ. Сайхан юм үзэж санаа нь амарсан хоёр дээрэмчин ажлаа үргэлжлүүлэв.


Top
   
PostPosted: Mar.08.17 1:45 pm 
Offline
Дархан Гишvvн
Дархан Гишvvн
User avatar

Joined: Apr.24.12 1:04 pm
Posts: 208
Бүлэг 2.

Утасны хонх удтал хангинах чимээнээр арай ядан сэрсэн Дейна нүдээ анивчин цаг харвал өглөөний таван цаг болж байлаа.
Гар сунган утасны харилцуурыг авлаа.
- Байна уу.
- Дейна!
- Мэтт үү?
- Одоохон студид хүрээд ир!
- Юу болсон бэ?
- Ирэхлээр чинь хэлье.
- Одоохон гарлаа.
Дейна хэдэн минутын дотор хувцсаа өмсөж аваад айлынхаа хаалгыг тогшив. Санд мэнд нөмрөг эгэлдрэглэсэн эзэгтэй хаалга онгойлгож өгөөд баахан сандарч,
- Юу болсон бэ, Дейна? гэж асуув.
- Дороти минь, төвөг удсанд уучлаарай. Намайг ажил дээрээс яаралтай дуудаад байна. Кемалийг сургуульд нь хүргээд өгөх үү?
- Бололгүй яах вэ, дуртайяа хүргээд өгье.
- Маш их баярлалаа. Өглөө цайгаа уучхаад долоо дөчин тавд сургууль дээр очсон байх учиртай шүү.
- Бүү санаа зов, би бүгдийг амжуулна, тайван яваарай.
- Дахин талархъя.
Аль хэзээний ирчхээд нойрмоглон суух Эбби Лассман мэнд ус мэдэхийн оронд,
- Өрөөндөө хүлээж байгаа гээд хамт Дейна Бейкерийн өрөөнд орцгоов,
- Би аймшигтай мэдээ дуулаад сууж байна даа. Энэ шөнө Гэри Уинтроп алагдсан байна гэхэд самууран балмагдсан Дейна буйдан сандалд унаж,
- Юу гэнээ?! Хэн түүнийг... гэв.
- Тэднийд дээрэмчид нэвтрэн орсон байна. Гэри тэднийг айлгахаар очиход буудаж алсан байна.
- Үгүй байлгүй, даанч дээ! Тийм сайхан хүнийг...
Нэрд гарсан буянтай эрийн найрсаг сэтгэл, цайлган цагаан сэтгэлийг бодсон Дейнагийн нүдэнд нулимс мэлмэрэхэд халаглан гайхсан Мэтт толгой сэгсрэн,
- Энэ чинь... Бурхан минь... таван эмгэнэлт явдал шилээ даран гарлаа гэсэнд мэл гайхсан Дейна,
- Та юу яриад байна? гэхэд Мэтт дэмий л түүний өөдөөс ширтэн харж байснаа сая учрыг ухаарч ийнхүү ярилаа.
- Нээрэн тийм л дээ, чи тэгэхэд Сараевод байсан юм байна. Тэнд чиний үзэж харсан аймшигт явдлууд манай энд болсон хир баргийн юмыг дардаг байх бас тэгээд цэргийн сурвалжлагч хүний нүдээр харахад хамгийн хүнд гэмт хэрэг байлаа ч гэсэн дайн тулааны өдөр тутмын аймшигт явдлуудын дэргэд бяцхан цэцэг шиг санагддаг байлгүй. Гэригийн эцэг Тейлор Уинтроп яасныг мэднэ биз дээ?
- Манайхаас Орост суух элчин сайдаар ажиллаж байсан, ноднин жил эхнэртэйгээ хамт түймэрт шатаж үхсэн.
- Зүйтэй. Хоёр сарын өмнө тэдний том хүү Пол машины ослоор амь насаа алдсан. Түүнээс хойш зургаан долоо хоног өнгөрч байхад тэдний охин Жулия уулын цанаар гулгаж яваад унаж бэртсэн, эмнэлэгт ирээд нас барсан. Одоо тэдний сүүлчийн хүн Гэри ингээд өнгөрлөө.
Дейнад хэлэх үг олдсонгүй.
- Уинтропынхон бол домог шиг болж мөнхөрсөн улс. Манайд хаант засаг байсан бол тэднийг л хаан ширээнд өргөмжлөх байсан. Тэд цөмөөрөө хаан ширээнд залрах гавьяатай хүмүүс. Тэдний өрх гэр нь шударга ёс, сайхан сэтгэлийн бэлгэдэл болсон юм. Тэдний удмын эрчүүд нь эх орондоо үнэнчээр зүтгэж, асар их мөнгийг буяны үйлст зориулж байсан. Гэри эцгийнхээ хойчийг залгамжилж, сенатад сонгогдохоор зэхэж байсан. Олны хүндэтгэлийг асар их хүлээсэн тэр хүн сонгогдоно гэдэгт эргэлзэх хүн байгаагүй. Хамаг амьтан түүнд хайртай байсан. Одоо болоход Уинтроп байхгүй боллоо. Жил хүрэхгүй хугацаанд Америк орны сор сүлд болсон нэг айл ертөнцийн хөрснөөс хусагдлаа.
- Үнэхээр... хэлэх үг олдохгүй юм.
- Чи одоо ухаан бодлоо төвлөрүүл. Хорин минутын дараа нэвтрүүлэг эхэлнэ гэж Мэтт ажил хэрэгч байдлаар зөвлөн хэлэв.
Гэри үхсэн тухай мэдээлэл ертөнц дахиныг цочирдуулжээ. Нам төрийн удирдах хүмүүстэй хийсэн теле сурвалжилгын хэсгүүд зурагтын дэлгэц дээр хойно хойноосоо гарсаар байв.
- Энэ бол аймшигтай эмгэнэлт явдал мөн...
- Бодож сэтгэхийн аргагүй юм боллоо...
- Юутай харуусалтай хувь тавилангийн тохуурхал вэ...
- Манай оронд асар их гарз учирлаа...
- Хамгийн шилдэг их ухаантнууд халин одсоор байна...
Олон түмэн өөр юмны тухай яриа өрнүүлэхээ больж, улс орныг гашуудал нөмөрчээ. Америк орны эрүүл саруул ухаантай хүмүүс эмнэлгийн давалгаанд автжээ. Гэри Уинтроп үхсэнээс үүдэн тэдний өрхийн бусад хүмүүсийн аймшигт хувь зохиолын талаар нэхэн санах болжээ.
- Ерөөс итгэж чадахгүй юм. Тэднийхэн цөмөөрөө Гэри шиг улс байсан бол бид бүхэн асар их гарз амссан юм байна хэмээн Дейна гомдоллоход Жефф толгой сэгсрэн,
- Үнэхээр тийм хүмүүс байсан. Өөлөхийн аргагүй гайхалтай сайхан улсууд шүү. Гэри спортын талаар их мэдлэгтэй, тамирчдыг бүх талаар дэмждэг байсан. Хогийн муусайн юмнууд тэр сайхан хүний амь насыг бүрэлгэснийг бодоход аймаар юм хэмээн санал нийлжээ.
Маргааш өглөө нь ажилдаа очихоор явж байхад Жефф санаандгүй байдлаар,
- Ингэхэд Рейчел энд ирчхээд байгаа гэхэд Дейнагийн царай үрчийсхийжээ.
“Ингэхэд гэнээ? Яасан тоомжиргүй байдлаар хэлэв! Дэндүү тоомжиргүй гээч!”
Жефф урьд нь Рейчел Стивенс гэдэг загвар өмсөгч хүүхэнтэй ханилж байжээ. Дейна түүний зургийг зурагтын реклам, сэтгүүлийн хавтсан дээрээс зөндөө үзжээ. Нүд халтирмаар гоё хүүхэн. Түүний гавалын ясан дотор уураг тархи байхгүй мэтээр бодож Дейна өөрийгөө тайтгаруулдаг юм. Тийм гоё, гоолиг сайхан хүүхэн уураг тархиар яах ч юм билээ?!
Дейна урьд нь энэ сэдвийг хөндөхөөс болгоомжилдог байсан боловч,
- Та хоёр яагаад салчихсан юм бэ? гээд санаандгүй асуучихлаа.
- Анхандаа үнэхээр гоё байсан. Рейчел намайг дэмжих гэж үнэн голоосоо чармайдаг байсан. Бейсболыг үзэж чаддаггүй хүн, гэлээ ч гэсэн миний оролцсон бүх тоглолтыг үздэг байсан. Түүнээс гадна бид хоёрт нийтлэг зүйл их байсан.
“Үнэхээр тийм байсан гээд хад мөргөсөн ч яадаг юм...”
- Тэр бол алдар нэрийн оргилд хүрсэндээ ташуурдаггүй, үнэхээр сайн хүн. Хоол унд хийх их дуртай сан. Зураг авалтад гараад байхдаа бусад загвар өмсөгчдөдөө хоол хийж өгөх гээд л зүтгэж гарна.
- Энэ чинь өрсөлдөөнөөс зайлсхийх хамгийн шилдэг арга. Өрсөлдөгчид нь намрын ялаа шиг муужраад унадаг байсан биз.
- Юу хэлэв?
- Би юу ч хэлээгүй.
- Ямартай ч бид хоёр гэрлээд таван жил болсон юм даг.
- Тэгээд яасан юм?
- Рейчелийг хаана л бол хаана хүсэн хүлээдэг байсан юм. Контрактаар дутахын зовлон үзээгүй болохоор энэ дэлхийг хэрэн аялдаг байсан. Итали, Англи, Ямайк, Тайланд, Япон... гээд л нэг үгээр хэлэхэд дэлхийн бөмбөрцгийг гүйцээсэн дээ. Бид хамт даа байх нь бага болохоор яван явсаар өнөөх ид шидийн гайхамшиг бүдгэрээд ирсэн.
Жефф хүүхэд багачуулд хайртай байсан болохоор Дейна зүйд нийцэх нэг юм асуулаа.
- Та нар яагаад хүүхэдгүй байсан юм бэ?
Жефф тоомжиргүй байдлаар инээмсэглэж,
- Нялх хүүхэд биеийн галбир эвддэг гэж байгаа. За тэгж байтал... Холливудын гарамгай найруулагчдын нэг Родрик Маршалл гэдэг хүн зураг авахаар түүнийг дуудуулсан. Ингээд Рейчел Холливуд орохоор ниссэн гээд жаахан бодож байснаа,
- Долоо хоногийн дараа надтай утсаар ярьж, гэрлэлтээ цуцлуулж өгөөч гэж намайг гуйсан. Бид нар хоорондоо дэндүү холджээ гэж тэр хэлсэн. Би арга буюу зөвшөөрч, ямар ч болзол тавилгүйгээр гэрлэлтээ цуцалсан. Үүний дараахан би гараа хугалсан юм даг гэв.
- Чи тэгээд спортын тайлбарлагч болсон. Харин Рейчел яасан бэ? Кино од болоогүй өнгөрсөн юм уу?
- Мань хүн киног тийм их сонирхоогүй юм. Кинотой киногүй мандаж яваа юм чинь.
- Одоо та нар урьдын адил найзууд хэвээрээ юм уу?
- Бүр их найзууд гэж байгаа. Түүнийг утсаар ярихад нь чи бид хоёрын тухай бүгдийг ярьсан. Чамтай танилцъя гэж байна лээ.
- Хэрэггүй биз дээ, Жефф минь.
- Тэр чинь хачин сайн хүүхэн шүү, найз минь. Чи хараарай. Маргааш хэдүүлээ хамт хооллоё. Рейчел чамд таалагдах нь гарцаагүй.
- Таалагдалгүй яах вэ.
“Ёстой яршиг байна! Тэгж муугаа үзэхгүй шүү! Гэтэл тэр мэтийн усан тэнэгүүдтэй нэг ширээнд хамт сууна гэдэг чинь тэр болгон тохиох зүйл биш дээ”.
Өнөөх усан тэнэг хүүхэн маань Дейнагийн бодож болгоомжилж байснаас хамаагүй сайхан хүүхэн ажээ. Рейчел Стивенс гэдэг энэхүү топ-модель нь өндөр гоолиг биетэй, туяаран гялалзах урт сайхан үстэй, өөгүй цэмцгэр хөрстэй, энхрий ялдам царайтай хөөрхөн хүүхэн байв... Дейна түүний барааг харахын хамт үзэн ядаж эхэлжээ.
- Энэ хүнийг Дейна Эванс гэдэг юм. Энэ бол Рейчел Стивенс.
Дейнаг Рейчелд биш харин Рейчелийг Дейнад танилцуулж байгааг анзаарсан боловч гүн бодолд автан алмайрсан учир түүний хэлсэн үгийн эхний хэсгийг сонсохгүй өнгөрөөжээ.
- ...тэгээд зав чөлөө гарвал Сараевогоос таны ирүүлсэн сурвалжилгуудыг амтархан үздэг юм. Та дотор давчидмаар чин үнэнийг харуулж байсан даа! Бид бүхэн таны их уй гашууг хуваалцдаг.
“Энэ хүн сэтгэлийн угаас гарсан сайн үг хэлж байхад бүдүүлэг хариулт өгч болохгүй биз дээ?”
- Танд баярлалаа гэж Дейна бөвтнөн хариултал Жефф,
- Хаана очиж хооллох вэ? гэж Жефф асуув.
- Эндээс хоёрхон хорооллын зайтай байх "Малаккийн хоолой"
гэдэг их сайхан зоогийн газарт очъё. Дейна та Тайланд үндэсний хоолонд дуртай юу? гэж Рейчел хүүхэн санал гаргалаа.
“Зоогийн газрыг шилж сонгодог хүн үү гэж бодмоор юм. Бас их халамжилдаг хүн болж нялуураад байгаа юм шүү!”
- Дуртай шүү.
- Их сайн байна. Идэж үзье хэмээн Жефф инээмсэглэхэд Рейчел үргэлжлүүлэн,
- Энүүхэн ойрхон доо. Хэдүүлээ алхах уу? гэв.
“Энэ хар хүйтэнд үү? Энэ хүүхэн эхээс төрсөн байдлаараа тэнэж сурсан амьтан байж таарна...”
- Тэгэлгүй яах вэ гэж Дейна ам нээв.
Хэдүүлээ "Дюпан Секл" орохоор явж байх зуур, би чинь Рейчелийн дэргэд эрэмдэг зэрэмдэг амьтан шиг харагдаж байгаа даа хэмээн бодсон Дейна хамт хооллохоор зөвшөөрсөндөө харамсаж байлаа!
Зоогийн газарт хөл тавих зайгүй, суудал сулрахыг хүлээсэн олон хүн баарын лангууны хажуугийн сандалд суужээ. Танхимын зохион байгуулагч шинээр ирсэн зочдыг угтан авав.
- Гурван хүний ширээнд суумаар байна.
- Урьдчилж захиалга өгсөн үү?
- Захиалаагүй л дээ, гэвч...
- Уучилж үзээрэй, гэвч манайд...
Танхимын зохион байгуулагч Жеффийг таньж,
- Коннорс гуай таныг ирсэнд баяртай байна. Эванс ахайтан та ирсэн нь юун их завшаан бэ! Жаахан хүлээх нь дээ, тоогүй байна гэснээ Рейчелийг харахын хамт нүүр дүүрэн мишээл тодруулан,
- Хүүе Рейчел ахайтан! Таныг зураг авалтаар Хятадад яваа гэж бодсон юмсан гэв.
- Явчхаад ирсээн, Сомчай.
- Таныг манай зоогийн газраар дахин зочилсонд баяртай байна.
Бид нар танд ширээ ололгүй яах вэ.
Ингэж хэлээд танхимын голын ширээнд тэднийг аваачив.
"Рейчелийг үзэн ядаж байна. Энэ насандаа хэнийг ч ингэж үзэн ядаж байсангүй" гэж Дейна бодов.
Ширээнд суухын хамт Жефф ёслол төгөлдөр байдлаар,
- Рейчел ээ чи гайхалтай сайхан харагдаж байна шүү. Энэ ажилдаа жаргаж байгаа юм байна гэлээ.
“Чи ямаршуу ажил эрхэлдгийг төсөөлж ядах юм алга.”
Рейчел хүүхэн санаа алдаж Жеффийн өөдөөс халз ширтэн,
- Би их жуулчилж байгаа. Бүр хирээс хэтрээд байна. Одоо жаахан татаж аваад өнгөрсөн хугацааг эргэж харах хэрэгтэй байна. Амьдралыг ингэж сүйтгэж болохгүй. Чи санаж байна уу, тэр шөнө чи бид хоёр... гэхэд нь Дейна хоолны цэснээс хараа салган,
- "Уданг горенг" гэж юу юм бэ? хэмээн асуусанд Рейчел түүний өөдөөс харж,
-Наргил модны сүүнд болгосон хавчийг хэлж байгаа юм. Их сайхан амттай шүү. Жефф ээ, яагаав тэр шөнө чи бид хоёр... гэтэл Дейна,
- "Лакса" гэдэг нь юу вэ? хэмээн хүүхний яриаг таслав.
- Амталж хийсэн гурилтай шөлний нэр хэмээн Рейчел хичээн тайлбарлаж өгөөд Жефф тийш эргэж,
- Чиний хэлснээр одоо гэрлэх... гэв.
- Юу ч ойлгохгүй юм. Ямар хачин хачин нэртэй юм бэ! "По пиа" гэнэ шүү...
Рейчел ялдамхан инээмсэглэн,
- Ногоотой хуурсан жикимаг хэлж байгаа юм гэж тайлбарлав.
- Нээрэн тийм үү?
Дейна, жикима гэж юу байдгийг асуух нь яршиг хэмээн бодов. Төдий л удаагүй байтал Рейчел хүүхэн сэтгэлд нь их таалагдаж эхэлснийг Дейна ухааран гайхжээ. Анхандаа хачирхалтай мэт санагдах боловч, тэр алдар цуутай загвар өмсөгч бүсгүй тайван дөлгөөн зан араншин, чин сэтгэлийн яриа хөөрөө, чөлөөтэй энгүүн байдлаараа Дейнагийн сэтгэл зүрхийг эзэмдэн амжсан байжээ. Бусад нэрд гарсан ганган хүүхнүүд шиг гоёж гангалахыг урьтал болгодоггүй, хамраа сөхөж онгирдоггүй, цаг ямагт олны анхаарлын төвд байхыг огт боддоггүй энэ хүүхнийг тэнэг толгой гэж нэрлэхэд хэцүү юм. Харин ч үүний эсрэг гээч. Рейчел өндөр боловсролтой ухаалаг хүүхэн болох нь гарцаагүй бөгөөд хоол зөөгч нартай өөрсдийнхөн ш. хэлээр ярьж байхдаа юман чинээнд бодсон шинжгүй байлаа. Ингэж байхдаа даруу төлөв намбаа огт алдахгүй, бусдын нүдэнд өртөх гэсэн хүсэлгүй байх аж. Жефф яахлаараа ийм ховор сайхан бүсгүйг тавиад туучихдаг байна гэж Дейна дотроо бодож сууснаа,
- Та Вашингтонд удах уу? хэмээвэл.
- Маргааш ниснэ гэв.
- Энэ удаад хаашаа зорих вэ? хэмээн Жефф сонирхон асуусанд Рейчел баахан залхсан янзтай,
- Хавай орно. Жефф минь, би их ядарч байна. Татгалзах гэж байгаад больчихсон гэлээ.
- Чи татгалзаж зориглоогүй биз. Би чамайг мэдэлгүй дээ.
- Үнэхээр зориглоогүй гэж Рейчел санаа алдав.
- Та тэндээ удах уу? Хэзээ эргэж ирэх вэ? гэж Дейна үргэлжлүүлэн шалгаахад Рейчел түүний өөдөөс удтал харж байснаа,
- Би ойрын үед Вашингтонд ирэхгүй болов уу, Дейна минь. Би, Жефф та хоёрыг аз жаргалтай болно гэж найдаж байгаа гэжээ.
Хоёр бүсгүй бие биеэ ойлгоход өөр үг хэрэггүй байжээ. Ер нь үг хэлэх хэрэг байна уу? Рейчел хүүхэн Дейнад байраа тавьж өгснийг тэр хоёр ойлгож байв. Ханилж явсан эр нөхрөө Дейнагийн хамт хоолонд урихдаа ямар нэгэн горьдлого тавьсан бол уу? Энэ хоёрын харьцаа хэр зэрэг газар авсныг мэдэх гэсэн юм болов уу? Үүнийг хэн мэдэх билээ?
Цөмөөрөө гадаа гарахад Дейна яаран,
- Би зөндөө их ажилтай юмсан. Та хоёр яв даа, би ажил дээрээ очъё гэсэнд Рейчел түүний гарыг элэгсэг дотноор атгаж,
- Би тантай танилцсандаа их баярлаж байна гэсэнд Дейна,
- Би ч баяртай байна гэхдээ чин үнэнийг хэлснээ гэнэт ухаарчээ. Учир нь, Дейна Рейчелтэй үнэн сэтгэлээсээ дотно болсон байжээ.
Гудамжаар цаашаа явж байгаа тэдний араас удтал харж зогссон Дейна "Яасан сайхан хос вэ!" хэмээн боджээ.
Арван хоёрдугаар сар болж Вашингтон хотынхон баярын бэлтгэлд шамдан орсон байлаа. Нийслэлийн гудамжид түмэн өнгийн гэрэл солонгорон туяарч, зул сарын цэцгийн баглааг энд тэндгүй өлгөсөн харагдана. Бараг бүх гудамжны үзүүрт Аврах Армийн өвлийн өвгөн зогсож, хонх хангинуулан өргөл хандив горьдоно. Худалдан авагчид хахир өвлийн хүйтэн салхитай мятаршгүй тулалдаж дэлгүүр дамжин гүйлдсээр байх ажээ.
Дейна ч гэсэн баярын бэлгээ зэхэж авахаар шийджээ. Түүний бэлэг барих хүн цөөхөн дөө. Ээж, Кемаль, Мэтт, энэ хорвоод хам- гийн хайрлаж явдаг Жефф гээд л болох нь тэр.
Дейна хөлсний тэргэнд сууж Вашингтоны томоохон их дэлгүүрүүдийн нэг болох "Хехтс"-ийг зорин гарлаа. Эрээ цээргүй шахцалдаж, хараал уруул болсон олон амьтан их дэлгүүрийн танхимуудыг дүүргэсэн байв.
Дейна хэрэгтэй бүхнээ худалдаж аваад бэлгийн зүйлсийг аваачиж орхихоор гэрийн зүг эргэжээ.
Тэднийх Калверт-стритэд байх "нойрмог" хэмээн нэрлэгдэх нам тайван хороололд байдаг юм. Унтлагын өрөө, зочны өрөө, гал тогоо, угаалгын өрөө, Кемалийн суудаг өрөө гэх мэтээс бүрдсэн багавтархан байранд суудаг.
Худалдан авсан бэлгийн зүйлүүдийг шүүгээн дотор хийж байхдаа хуримаа хийсний дараа томоохон байр олж суухаас өөр аргагүй хэмээн боджээ.
Гарахыг завдаж үүд ч: он явж байтал утасны хонх дуугарав. Хорон муу санааны хууль гэдэг энэ дээ!
Харилцуурыг авлаа.
- Би сонсож байна.
- Сайн уу, Дейна минь.
Ээж нь утсаар ярьжээ!
- Сайн уу, ээж минь. Би яг гарах гээд...
- Би өчигдөр хэдэн найзтайгаа хамт чиний бэлтгэсэн сурвалжилгыг үзлээ. Гайхалтай сайхан болжээ!
- Баярлалаа.
- Мэдээлэл нь арай жаахан хөгжилтэй байвал зүгээр юм гэж бид бодсон шүү. Чи арай өөдрөг үзлийн өнгө аяс оруулж баймаар юм.
- Өөдрөг үзлийн өнгө аяс гэнээ? гэж Дейна санаа алдан асуув.
- Тэгэлгүй яахав. Чи дандаан л сэтгэлийн дарамттай сэдэв сонгоод байх юм. Тэр чигээрээ цул хар шүү. Арай баяр хөөр, гэрэл гэгээтэй юм олдохгүй байна гэж үү? Эмгэнэлтэй юм л хөврөөд байх юм.
- Би энэ талаар бодно оо, ээж минь.
- Их сайн байна. Ингэхэд би энэ сарынхаа төсвийг хэтрүүлчихлээ. Чи жаахан тус дэм үзүүлж чадах уу?
- Ээж минь мөрийтэй тоглоод л байна уу?
- Хаанаас даа! Лас-Вегас чинь амьдралын өртөг өндөртэй хот! Ингэхэд хэзээ ирэх гэж байна? Би Кимбалтай танилцмаар байна. Дагуулаад ирээрэй.
- Тэр хүүг Кемаль гэдэг юм. Одоогоор очиж амжихгүй байхаа. Ажилд дарагдаж гүйцээд байна.
Хэсэг зуур тунин чимээгүй болов.
- Амжихгүй байх гэв үү? Чамайг амархан ажилтай болсон юм гэж миний найзууд үзэж байгаа. Өдөрт ганц хоёр ажиллаад л болоо, өөр асуудалгүй санаа амар юм.
- Үнэхээр аятайхан ажил шүү.
Зөвхөн мэргэжлийн хүмүүс л хөтлөгчийн ажлыг сайтар ойлгодог юм. Дейна өглөөний есөн цагт ажилдаа ирээд бараг өдрийн турш хот хоорондын болон улс хоорондын шугамаар ярьж дэлхийн бүх нийслэлээс хамгийн сүүлийн үеийн мэдээ хүлээж авдаг. Дараа нь элдэв янзын уулзалтад оролцож, үдшийн мэдээг эвлүүлэх ажилд орж, юуг ямар дараалалтай үзүүлэх талаар шийднэ. Өдөр тутам ийм янзын мэдээг хөтлөн удирдаж явуулдаг билээ.
- Чи ийм хөнгөн ажил олж авсан чинь яамай шүү.
- Баярлалаа, ээж.
- Чи зав гаргаж ирж уулзах юм байгаа биз дээ?
- Заавал очно.
- Даруйхан тэр хөөрхөн хүүгийн барааг харах юмсан!
Жаал хүүг ээжтэйгээ танилцуулбал Кемаль маань эмээтэй болно. Жефф бид хоёр гэрлэхийн хамт жинхэнэ гэр бүл гэж юу байдгийг Кемаль мэдэх болно. Дейна гэрээсээ гарах зуур Уортон ахайтантай үүдэнд дайралджээ. Дейна дуу алдан,
- Дороти! Кемалийг харж өгсөнд чинь баярласан шүү! Би танд ямар их талархаж байгааг та төсөөлөхгүй байгаа даа! гэлээ.
- Тус болж чадсан бол би баярлаж байна.
Дороти Уортон, Ховард Уортон нар ноднин жил энэ байшинд нүүж ирсэн юм. Сайхан сэтгэлтэй энэ хос урьд нь Канад улсад аж төрж байсан юм билээ. Хөшөө дурсгал сэргээн засварлах мэргэжилтэй Ховард, миний мэргэжлийн хүнд Вашингтон шиг сайхан хот олдохгүй гэж нэг өдөр Дейнад яриад,
- Ийм арвин их боломж өөр хаанаас олдох юм бэ? Хаанаас ч олдохгүй. Бид Вашингтон хотод хайртай болсон. Эндээс хаашаа ч явахгүй гэж Уортон ахайтан үнэнээ хэлж байсан удаатай билээ.
Дейнаг студид ирэхэд ширээн дээр нь тавьж орхьсон "Вашинг тон трибьюн" сонины сүүлийн дугаарт Уинтропын гэр бүлийнхэнд нүүрлэсэн эмгэнэлт явдлын тухай сүржин гарчигтай олон өгүүлэл нийтэлж, амь үрэгдэгсдийн зургийг тавьсан байлаа. Дейна тэр зургийг гөлрөн ширтэж санаа бодол нь бачимджээ. Жил хүрэхгүй хугацаанд бүгдээрээ үхлээ гэж үү? Сэжигтэй биш юмаа гэхэд хачирхалтай юм гэж Дейна бодлоо.


Top
   
PostPosted: Mar.08.17 1:46 pm 
Offline
Дархан Гишvvн
Дархан Гишvvн
User avatar

Joined: Apr.24.12 1:04 pm
Posts: 208
***
"Вашингтон трибьюн энтерпрайзиз" корпорацийн захиргааны байшинд хувийн телефон утасны хонх хангинав.
Итгэмжлэгдсэн нарийн бичгийн дарга ч хүрч болдоггүй шууд холбооны утас дуугарч байгаа нь энэ.
- Би дөнгөж сая зааварчилга авлаа.
- Маш сайн байна. Тэднүүс аль хэзээний хүлээж байгаа.
- Энэ уран зургуудыг яах болж байна?
- Шатаа.
- Бүгдийг шатаах уу? Олон сая долларын үнэтэй зургууд шүү дээ!
- Бүх юм сайхан болж өнгөрлөө. Одоо өчүүхэн ч алдаа гаргаж болохгүй. Эд мөрийн баримт үлдээхгүй шүү. Бүх зургийг яаралтай шатаа.

***

Дейнагийн нарийн бичгийн дарга Оливия Уоткинс хүүхэн,
- Дейна, гуравдугаар шугамаар таныг асуугаад байна. Тэр хүн хоёр дахин утасдсан шүү гэжээ.
-Оливия, ямар хүн асуугаад байгаа юм бэ?
- Генри гуай.
Томас Генри бол Теодор Рузвельтийн нэрэмжит дунд сургуулийн захирал хүн.
Дейна толгойныхоо өвчнийг намдаах санаатай духаа хэд үрээд
харилцуурыг авав.
- Өдрийн мэнд, Генри гуай.
- Сайн байна уу, Эванс ахайтан. Та сургууль дээр хүрээд ирэх завтай бол уу?
- Очилгүй яахав. Цагийн дараа гэхэд...
- Боломж байвал одоо л ирмээр байгаа юмсан.
- Тэгье, Генри гуай.

Бүлэг 3.

Кемаль сургууль дээрээ очихлоор өдөр болгон үйлээ үзэн шанална. Нэг ангид сурдаг охидоосоо ч намхан нуруутай болохоор ичиж үхэх шахна! Хөөрхий жаал хүү "Шавьж", "Одой хүн", "Жараахай" гэсэн гурван хочтой болсон. Хөвгүүд нь биеэрээ аархан доромжилно. Хичээл номдоо тун маруухан. Зөвхөн математик, компьютерийг их сонирхдог хүүхэд. Энэ талаараа бусдаасаа тасархай түрүүлж, онцоос өөр дүн авахгүй. Сургуулийнхаа шатрын клубт элсэж шилдэг тоглогч болж чадсан. Анхандаа америк хөл бөмбөг сонирхдог болж, нэг өдөр сургуулийн багийн бэлтгэл хийж байх үеэр очиход түүний хоосон ханцуй унжиж байхыг анзаарсан дасгалжуулагч,
-Уучлаарай хүү минь, чи манайд арай тохирохгүй юм байна гэжээ.
Тэр дасгалжуулагч жаал хүүг гомдоох гэсэн бодол байгаагүй боловч түүний хэлсэн үг нь ялын тогтоол мэт хүнд цохилт болжээ.
Гэвч Кемалийн хамгийн заналтай дайсан нь Рики Андервуд гэдэг хүүхэд болжээ. Зарим сурагчид хашаан дотор хооллож байхад Рики хүрч ирээд Кемалийг өдөн ширтэж элдвээр доромжилдог байжээ. Өнөөдөр бас л доромжилсон.
- Хөөе, өнчин новш оо, чиний хорон санаатай хойт эх чинь чамайг хог дээрээс олж ирсэн. Одоо чамайг хэзээ аваачиж тэр хог дээр хаях гэж байгаа вэ? гээд зориуд охидын анхаарлыг татах гэж тас тас инээжээ.
Кемаль үүнийг тоохгүй өнгөрөөе гэж бодоод нүдээ буруулав.
- Би чамтай ярьж байгаа шүү, эрэмдэг новш минь. Хойт эх чинь чамайг эндээ үлдээнэ гэж мангартаад байгаа юм уу? Тэр новшийн авгай тахир дутуу болсон чамайг яах гэж энд авчирсныг амьтан болгон мэднэ. Өөрийнхөө нэрийг мандуулах гэсэн байхгүй юу. Үнэхээр алдаршаад дөнгөсөн. Телевиз үзэгчдийн сэтгэл уярч, баатар эхийг нулимс дуслуулан магтаж эхэлсэн...
Кемаль хүү,
- Рики гэж хашгираад дайсныхаа өөдөөс ухасхийтэл цаадах нь их л тайван байдлаар гэдсэнд нь нударга буулгасны дараа дахин нэг дэлсэж хамрыг нь хуга цохиход жаал хүү өвчиндөө эвхрэлдэн хөсөр унажээ.
Рики бас дайран доромжилсон хэвээр,
- Дахимаар байвал хэлээрэй. Алив түргэлээрэй. Чи мөдхөн манай сургуулийг бузарлахаа болино гэж дуулсан юм байна гэсэн байжээ.
Рикийн үгэнд итгээгүй нь мэдээж, гэлээ ч гэсэн...
Дейна намайг буцаачихвал яах билээ? Намайг зэрэмдэг амьтан гэж Рики хэлдэг үнэн шүү. Сайхан сэтгэлтэй Дейнад над шиг тахир дутуу амьтны хэрэг байна уу? гэж Кемаль бодов.
Сараево хотод аав ээж, эгч нь амь үрэгдсэнээр Кемалийн аз жаргалтай амьдрал дууссан ажээ. Түүнийг Францын Парис хотын ойролцоо байдаг асрамжийн газарт аваачсанаар түүний хөөрхийлөлтэй амьдрал хар дарсан аймшигт зүүд болон хувирсан юм. Баасан гараг бүрийн хоёр цагт бүх өнчин хүүхдүүдийг урт эгнээ болгон жагсааж хүүхэд үрчилж авахаар ирэх буянтай хосуудыг хүлээн зогсоно. Баасан гараг дөхөөд ирэхлээр хөөрхий жаалуудын сэтгэлийн хөөрөл дээд цэгтээ хүрч, нүүр гараа сайтар угааж, аль болохоор сайхан хувцаслаж, жагсаалын урдуур сонжин алхах аав ээжүүдийг ширтэн, намайг л аваасай хэмээн горьдож, дотроо залбиран зогсоно. Өрөөсөн гартай, хэнд ч хэрэггүй тахир дутуу болсон жаал хүүг хэн ч тоож авахгүй хоцорно.
Аанай л гологдон хоцордог ч гэсэн Кемаль хүү горьдлого тавин хүлээж, хүүхдүүдийг үнэ хаялцуулах худалдааны бараа мэт сонжин алхлах үл таних хүмүүсийг залбиран хүлээдэг байжээ. Гэвч бусад хүүхдүүд л яваад өгнө. Жаал хүү гутран гансарч, ганцаардлын дарамтад шаналан зовно. Би хэнд ч хэрэггүй амьтан учраас миний аав ээж болох хүн заяахгүй юм байна хэмээн гиюүрнэ. Дахиад айл гэрийн гишүүн болохыг хамгийн ихээр мөрөөднө. Энэ мөрөөдлөө биелүүлэх гэж элдвийн арга сүвэгчилдэг болсон. Томчуудын өөдөөс харан инээмсэглэж, үгэнд оромтгой зантай сайн жаал болж харагдахыг хичээж үзнэ. Заримдаа хувийн бодолд автан, бусдын үр болох тухай төдийлөн сонирхоогүй мэт дүр үзүүлнэ. Ийм сайн хүүтэй болсондоо баярлах аав ээж олдоосой гэж мөрөөднө!
Ирсэн зочдыг ширтэн, намайг аваасай хэмээн залбирч зогсох нь олонтоо байдаг. Долоо хоногууд ар араасаа цувран өнгөрөхөд байдал өөрчлөгдсөн юмгүй байжээ. Өөр хэн нэгэн хүүхдийг гараас нь хөтөлж эцэг эхийн хайраар бялхсан дулаан гэртээ аваачихаар одно.
Тэгж байтал Дейна хүүхэн л ид шидийн гайхамшгийг үзүүлсэн. Тухайлбал энэ хүүхэн л дайнаар сүйдсэн Сараево хотын гудамжид тэнэж явсан орох оронгүй жаалыг олж авсан билээ. Улаан Загалмай нийгэмлэгийн онгоцонд сууж Парис хотод очоод байхдаа Дейнад захидал бичиж түүнээс хариу захидал хүлээж аваад мэл гайхсан билээ. Дейна хүүхэн асрамжийн газар руу утасдаж, би чамайг Америк оронд очихыг урьж байна гэсэн. Энэ бол дайны хөлд нэрвэгдэн тахир дутуу болсон жаал хүүгийн амьдралд тохиолдсон хамгийн аз жаргалтай мөч байлаа. Өнөөх биелдэггүй мөрөөдөл ийнхүү бодит байдал болон хувирчээ. Гомдол харуусал, сэтгэлийн шаналал нь гэрэл гэгээ татсан баяр хөөрөөр солигдож, ганцхан хормын дотор бүх юм өөрчлөгджээ. Одоо болоход Кемаль маань оор хүний хүүхэд болж амжаагүй байсан хувь тавиландаа баярлаж явдаг болсон. Тэрбээр Дейнаг хамаг ухаан бодол сэтгэл зүрхээрээ хайрладаг боловч сэтгэлийн угт нь ямар нэгэн аймшиг хоргодсоор байжээ. Арай гэж амь мултран гарсан өнөөх там болсон асрамжийн газарт буцааж өгвөл яах билээ? Шөнө болгон Парисын хаяа хотод ирчихсэн байна гэж зүүдлэн үйл тамаа эдэлнэ. Улигт баасан гараг болжээ. Олон томчууд эгнэн жагссан хүүхдүүдийн урдуур явж байх бөгөөд тэдний дотор Дейна харагдана.
Тэгээд Кемалийг харж тачигнатал инээд алдан,
- Энэ аймаар хүүхэд чинь ганц гартай юм байна! гэж хэлээд Кемалийн хажууд зогсож байсан хүүхдийг хөтлөөд явж байгаар зүүдэлдэг байжээ.
Хар даран зүүдлээд сэрэхэд уйлсан байдаг байлаа.
Ангийнхаа хүүхдүүдтэй зодоон цохион хийхийг үзэж чаддаггүй Дейна тийм явдал гаргуулахгүй байх гэж бүхнийг хийж байдгийг Кемаль мэдэх билээ. Харин Рики Андервуд болон түүний найзууд үрчилж авсан ээжийг нь аль муугаар хэлэхийг сонссон Кемаль тэвчиж чадахаа больсон юм. Үүнийг ухаарч мэдсэн үл бүтэх жаалууд улам их доромжилдог болж зодоон хийхээр өддөг болжээ.
Рики мэндлэхийн оронд,
- Муу хорт шавьж минь новшоо төхөөрчихсөн үү? Үрчилж авсан ээж гээд байгаа тэр муу гичий чинь чамайг Югослав руу хөөх гэж байгаа гэж өглөөний мэдээгээр ярьж байдаг шүү гэж өдөхөд Кемаль дүрсхийн уурлаж зодоон эхэлнэ.
Нүүр ам нь шалбарч бөөн булдруу болж, урагдаж ноорсон хувцастай Кемаль гэртээ харихад Дейна хэргийн учрыг асууж лавлах боловч хамаг юм задраад ирэхлээр Рики Андервудын хэлдэг үг биелж юун магад гэж айгаад дуугарч чадахгүй өнгөрдөг юм. Одоо Дейна ирэхийг хүлээн захирлын өрөөнд хоригдож суухдаа, Дейна надаас татгалзаж асрамжийн газарт хүргүүлнэ гэж баттай итгэсэн байлаа.
Жаал хүү хар совинд автаж зүрх нь бэмбэлзэн суужээ.
Дейнаг орж ирэхэд борооны үүл шиг болтлоо барайн уурласан захирал нааш цааш холхин алхалж, Кемаль сандал дээр атиран суусан байлаа.
- Өглөөний мэнд, Эванс ахайтан. Та суу.
Дейна Кемалийг хальт хараад буйдан сандалд суухад Томас Генри ширээн дээр байсан балиусыг барьж,
- Үүнийг манай нэг багш Кемалаас хурааж авсан байна гэжээ.
Нүд нь орой дээрээ гарсан Дейна, Кемалийн өөдөөс харж,
- Чи үүгээр яах гэсэн юм? Яах гэж сургууль дээр авч ирсэн юм бэ? гэхэд дүнсийн суусан Кемаль,
- Гар буугүй болохоор аваад ирсэн юм гэхэд нь Дейна босон харайж захиралд хандан,
- Генри гуай хоёулхнаа ярилцаж болох уу? гэжээ.
- Бололгүй яахав, Кемаль хонгилд хүлээж бай гэж захирал хэлсэнд Кемаль босож харамссан янзтай хутга руу хараад гарчээ.
- Генри гуай, Кемаль бол амьдралынхаа ихэнх хэсгийг бөмбөг тэсэрч их буу пижгэнэсэн орчинд өнгөрөөсөн, арван хоёрхон настай хүүхэд. Эцэг эх, эгч нь амь насаа алдсан. Бөмбөгөнд өртөж өрөөсөн гартай болсон. Би түүнийг шатахуун түгээгүүрийн станц дээр цаасан хайрцаг дотор орогнож байхад нь олж авсан юм. Үүнээс өөрцгүй олон зуун хүүхэд гудамж дүүрэн байсан. Адгууснаас дор амьдарч байсан амьтан шүү дээ.
Аймшигтай олон дурсамж Дейнагийн сэтгэлийг хөндсөн боловч аядуу зөөлөн дуугаар ярихыг хичээж байв.
- Агаарын дайралт зогссон ч гэсэн тэр хүүхдүүд харах хандах хүнгүй, арга тасарсан хэвээрээ байлаа. Өөрийгөө дайснаас хамгаалах ганц арга нь хутга, суран бүс, олдож өгвөл гар буу болсон улс...
Дейна хүүхэн нүдээ даран уртаар санаа алдав.
- Эд бол дайны хөлд эрэмдэг зэрэмдэг болсон амьтад. Кемаль ч ялгаагүй. Тэгэхдээ сайн хүү юм шүү. Харин энд аюулгүй байдалд дайсангүй орчинд байгаагаа ухаарч амжаагүй байгаа юм. Ийм явдал дахиад гарахгүй гэж амлая.
Хэсэг чимээгүй суусны эцэст Томас Генри,
- Эванс ахайтан минь, надад хэзээ нэгэн цагт өмгөөлөгч авах хэрэг гарвал тэр нь та байгаасай хэмээн бодож байна гэхэд Дейна инээмсэглэв.
- Би амлая.
- Яалтай билээ. Кемальд сайн хэлж өгөөрэй. Дахиад ийм явдал гаргавал би арга буюу...
-Би түүнд сайн хэлж өгнө. Генри гуай танд баярлалаа.
Хонгилд хоёр хөл дээрээ ээлжлэн зогсож байсан Кемальд,
- Гэртээ харьцгаая гэсэнд,
-Миний хутгыг эргүүлж өгөөгүй юу? гэхэд нь Дейна дуугарсангүй. Машинд орж суух зуур Кемаль,
- Дейна та өршөөгөөрэй, би таныг муу муухай юманд хутгая гэж бодоогүй юм гэв.
- Сүйд болсон юмгүй. Энэ удаад чамайг сургуулиас хөөсөнгүй. Кемаль минь чи...
- Дахиад хутга авч явахгүй гэж андгайлъя.
Дейна Кемалийг гэрт нь хүргэж өгөөд,
- Би ажилдаа явах болчихлоо. Би асрагч дуудуулсан. Чамтай хамт байх болно, орой хоёулаа сэтгэлээ уудлан ярьцгаая.
Болсон явдалд Дейнагийн сэтгэл ихэд түгшсэн байхыг харсан Жефф оройн нэвтрүүлэг дууссаны дараа,
- Чи минь нэг л зовсон янзтай харагдаад байна. Яасан бэ? хэмээн асуужээ.
- Бас л Кемаль болдоггүй. Яахаа мэдэхээ байлаа, Жефф минь. Өнөөдөр бас л захиралд дуудагдаж очоод ирлээ. Кемалиас болж хоёр ч гэрийн үйлчлэгч яваад өгсөн.
- Тэр чинь хачин сайн хүү шүү. Орчиндоо дасахад хугацаа хэрэгтэй байгаа байх.
- Тийм байж магадгүй.
- Чи яагаад байгаа юм бэ?
- Би түүнийг дагуулж ирснээрээ аймшигтай алдаа гаргасан юм болов уу гэж бодох юм.


Top
   
PostPosted: Mar.08.17 1:47 pm 
Offline
Дархан Гишvvн
Дархан Гишvvн
User avatar

Joined: Apr.24.12 1:04 pm
Posts: 208
* * *

Дейнаг гэртээ ирэхэд Кемаль унтаагүй байжээ.
- Наашаа суу, хоёулаа олигтойхон ярьж авъя. Чи сургуулийн дэг журамд захирагдаж, элдвийн явдал гаргахаа болих ёстой. Хүүхдүүд чамайг оролдоод хэцүү байгааг би мэднэ, гэвч тэдэнтэй найзалбал муугүй байх сан. Ангийнхаа хүүхдүүдтэй хэрүүл маргаан хийгээд байвал Генри гуай чамайг сургуулиас хөөнө.
- Хөөнө л биз.
- Тэгж ярихгүй. Би хөөвөл хөөнө биз гэж бодохгүй байна. Би чиний ирээдүйг гайхалтай сайхан байгаасай гэж хүсэж байгаа, гэтэл боловсрол эзэмшихгүй бол энэ чинь бүтэхгүй. Генри гуай чамд сай- хан сэтгэл гаргаж...
- Гайгүй ч байна даа!
Дейна бухимдан дуу алдаж,
- Юу гэнээ чи! хэмээн уулгалж Кемалийн нүүрэн дундуур алгадсанаа мэдсэнгүй. Юу болсныг сая ухааран балмагдаж амаа дарсан нь нэгэнт оройтсон зүйл байжээ. Кемаль хэдэн секундийн турш хүүхний өөдөөс үл итгэн харж байснаа ухасхийн босоод өрөөндөө гүйж ороод хаалга тас хийтэл хаав.
Утасны хонх дуугарахад харилцуурыг авбал Жефф байжээ.
- Дейна...
- Хайрт минь... миний сэтгэл... дэндүү хямраад ярьж чадахгүй... байна.
- Яасан бэ, жаал минь?
- Кемаль л байхгүй юу. Яадаг ч арга алга.
- Хөөе Дейна?
- Юу вэ?
- Чи түүний оронд өөрийгөө тавиад үзээч. Хүн болгон адилгүй шүү дээ.
- Юу гэнээ?
- Үүнийг бодоод үзээрэй. Намайгаа өршөөгөөрэй, би яарч байна. Хайртай чамайгаа үнсье. Дараа яримз.
Түүний оронд өөрийгөө тавиад үз гэнэ үү? Балай юм. Кемаль яаж байгааг би яаж мэдэх билээ? Яаж ч оролдлоо гэсэн жирийн хүүхдийн зүүдэнд ороогүй юмыг туулж өнгөрүүлсэн, эрэмдэг болсон арван хоёр настай хүүхэд болж чадахгүй юм чинь.
Гэвч Жеффийн хэлсэн үгийг бодохгүй байж чадсангүй. Кемалийн дотор нь ороод гарах ёстой юм биз дээ? Энэ нь ямар байдаг бол?
Дейна босоод унтлагын өрөөнд хаалгаа сайн хаав. Кемалийн ирэхээс өмнө Жефф тэднийхээр байн байн хоноглодог байсан учир шүүгээ дотор түүний хувцас зөндөө байдаг юм. Тавиур дээр байсан жинсэн өмд, дотуур цамц, зангиа, гадуур цамц, биеийн тамирын хүрэм мэтийг орон дээр дэлгэн тавиад эргэнэг дотроос Жеффийн оймс, дотоожийг гаргаж ирээд хувцсаа тайчин нүцгэлэв. Ганц зүүн гараараа дотоож өмсөх гэж оролдож байгаад савж унав. Гурван удаа оролдсоны эцэст арай чамай өмсжээ. Дараа нь дотуур цамц өмсөх боллоо. Ганц гараар цамц өмсөж товчлох гэж хэдэн минут ноцолджээ. Орон дээр унан тусан байж өмд угласан боловч цахилгаан товчийг татах гэж баахан ноцолдов. Ноосон цамц өмсөх гэж хоёр- гурван минут болжээ.
Хувцсаа өмсөж аваад орон дээр сууж амсхийн амьсгаа дарав.
- Тэгэхэд Кемаль арга буюу өглөө бүр ингэж байгаа шүү дээ! Гэтэл энэ нь эхлэл төдий зүйл! Нүүр гараа угааж, шүдээ сойздож, үсээ самнах хэрэгтэй болно. Одоо тохилог дулаан орон гэрт байж байна. Урьд нь яаж байсан байх билээ? Дайны хөлд чирэгдэж, эцэг эх, эгч анд найз нараа алуулж байхыг хараад яаж амьдарч байв аа?!
Жеффийн хэлдэг туйлаас үнэн ажээ. Би хэтэрхий амраар бодон шавдуулж байгаа юм байна. Энэ бүхэнд дасахад их хугацаа хэрэгтэй.
Би бууж өгч хэрхэвч болохгүй. Энэ хүүхдээс татгалзах талаар бодсоны хэрэггүй.
Дейна хаяад явсан эцгийгээ уучилж чадаагүй хүн.
Христийн "Чамайг хайрладаг хүмүүсээ битгий хаяж орхиорой" гэсэн нэг сургаал айлдууштай санагдана.
Дейна аажуу тайван хувцаслаж байхдаа Кемаль нь уянгын сайхан дуунуудыг амтархан шүтэж, Бритни Сперсийн дуу болон "Бэкстрит Бойз", "Лимп Бизкит", "Чамайгаа алдмааргүй байна", "Одоогоор чи намайг хайрлаж байна", "Надад хайр дурлал хэрэгтэй" гэх мэтийн компакт дискийг дахин дахин сонсдогийг дурсан саналаа.
Энэ бол шархалсан зүрхний харууссан царайчлал, аргаа баран ганцаардсан хүний тухай дуунууд юм.
Кемалийн сурлагын хүснэгтийг уншиж үзээд, бараг бүх хичээлдээ муу авдаг ч гэсэн математикаар ангидаа толгой цохидог хүүхэд хэмээн бодов.
Энэ бол хамгийн гол зүйл мөн. Математикийн талаар гарамгай авьяастай хүүхэд, үүнд л түүний ирээдүй байна. Надтай хамжиж байгаад бусад хичээлдээ ч сайн болж чадна.
Дейна сэмхэн явж өрөөнд нь орж очиход Кемаль орондоо ороод унтаж байгаа дүр үзүүлэн хэвтэж байв. Хоёр нүдээ чанга аньсан байх агаад цонхир хацар дээгүүр нь хатсан нулимсны цагаан зураас зурайж байв.
Дейна хүүгийн дээрээс тонгойж энхрийлэн хацар дээр нь үнсээд,
- Кемаль минь муухай юм боллоо. Намайгаа. уучлаарай хэмээн шивнэжээ.
Маргааш гэхэд бүх юм өөрөөр эргэж гэрэл гэгээтэй сайн сайхан болов. Маргааш өглөө нь Кемалийг дагуулан явж тулах эрхтний цуутай мэс засалч доктор Уидьям Уилкокст үзүүлжээ.
Үзлэг хийсний дараа Дейнаг зайдуу газар аваачиж,
- Энэ хүүд протез хийхэд хорин мянган доллар хэрэгтэй, бас цаана нь юм бий, Эванс ахайтан минь. Кемаль одоо дөнгөж арван хоёртой байгаа. Энэ хүү арван долоо арван найм хүртлээ өснө, тэгэхлээр хэдэн сар болоод протезийг солих хэрэгтэй болно. Энэ их мөнгийг та гаргаж арай барахгүй болов уу. Одоогоор боломжгүй байна даа гэжээ.
Дейна нэгмөсөн санаагаар унаж,
- Би үүнийг ойлгож байна. Доктор танд баярлалаа хэмээн хэлээд шрахад,
- Чи минь санаагаар унаж хэрэггүй. Хоёулаа нэг арга олно гэж хэлэв.
Хүүг сургуульд нь хүргэж өгөөд ажил дээрээ иртэл гар утасны дохио сулхан дуугарав.
- Хэн бэ?
- Мэтт байна. Өнөөдөр цагдаагийн удирдах газарт Уинтроп алагдсантай холбогдуулж хэвлэлийн бага хурал болно. Чи тийшээ очиж нэвтрүүлэг хийгээрэй. Зураглаачид замдаа явж байгаа. Цагдаагийн газрынхан баларч байгаа. Энэ явдал удирдлагын анхаарлыг татаад байхад цагдаагийн газрынхан нэг ч баримтгүй сууж байгаа гэнэ.
- Би тэнд очно оо, Мэтт.

***

Цагдаагийн газрын дарга, уур хилэн гутралдаа минчийн улайсан Дэн Бернетт өөрийгөө цагаатгах гэж оролдон утсаар ярин үйлээ үзэж байтал Нарийн бичгийн дарга хүүхэн орж ирээд,
- Хоёрдугаар шугамаар хотын дарга ярих гэнэ гэхэд Бернетт,
- Намайг амбан захирагчтай ярьж байна гэж хэл хэмээн зандраад харилцуурт,
- Тийм шүү, амбан захирагч аа... Мэдсээн... Тэгэлгүй яахав эрхэм ээ... Миний бодоход... Бид чадна гэж бодож байна... Эв нь таарахын хамт... тиймээ... баяртай эрхэм ээ гэж хэлээд харил- цуурыг шидэж духныхаа хөлсийг арчив.
- Эрхэм ээ, дөрөвдүгээр шугамаар Цагаан ордны нарийн бичгийн дарга ярьж байна...
Бүтэн өглөөг ийнхүү тэвдэн өнгөрөөсөн Бернетт дэмий л цухал- дан хананд авирахаас буцахгүй болоод байлаа.
Индиана-авенюд байдаг Хотын захиргааны төвийн хэвлэлийн хурлын танхимд сул суудалгүй болсон байв. Вашингтоны төвд байдаг ажил хэргийн энэ төвд нийслэлийн бүх телестуди, сонины сурвалжлагчид цугларчээ.
Бернетт хаалгаар орж ирэхийн хамт чимээгүй байцгаа хэмээн шаардаж,
- Та бүхэн тайвширцгаа, одоохон эхэлнэ гэхэд дуу шуугиан аажмаар намдлаа.
- Би та бүхний асуултад хариулахын өмнө нэг мэдэгдэл хийх ёстой байна. Гэри Уинтропыг зэрлэгээр хөнөөсөн явдал бол зөвхөн Америк оронд тохиолдсон эмгэнэлт явдлаар зогсохгүй даян дэлхийд тохиосон эмгэнэлт явдал мөн. Бид мөрдөн байцаах ажлаа үргэлжлүүлэн хийж, энэ бузар хэргийг үйлдсэн этгээдүүдийг эрж олох болно. Одоо та бүхэн асуултаа тавина уу гэхэд нэг сурвалжлагч,
- Бернетт дарга аа, цагдаагийнхан ямар нэгэн ул мөр олсон уу? гэлээ.
- Ойролцоогоор шөнийн гурван цаг болж байхад Гэри Уинтропын гадаа тавьсан цагаан өнгийн фургон машинд ямар нэгэн юм ачиж байсан хоёр эрийг харсан гэрч байгаа. Тэр хүмүүс сэжигтэй санагдсан учраас машины дугаарыг бичиж авчээ. Тэр нь хулгайд алдсан машины дугаар байсан юм билээ.
- Тэдний гэрээс чухам юу хулгайлсныг цагдаагийн газар мэдэж байгаа юу?
- Их үнэтэй хэдэн уран зураг авсан.
- Өөр юу байна?
- Өөр юу ч аваагүй.
- Бэлэн мөнгө, үнэт эдлэл авсан уу?
- Төмөр шүүгээ бүтэн байсан. Бэлэн мөнгө, үнэт эдлэлд гар хүрээгүй. Тэр дээрэмчид зөвхөн үнэт зургийн ангуучид байсан.
- Бернетт дарга аа, тэдний гэрт дохиолол байгаагүй юм уу? Дохиолол байсан бол яагаад залгаагүй байсан юм бэ?
- Шөнийн цагт дохиоллыг заавал залгадаг гэж хаалгач хэлсэн. Дээрэмчид түүнийг таслах аргаа олжээ. Яаж тасалсныг одоогоор мэдэхгүй байна.
- Гэтэл тэр дээрэмчид ямар аргаар тэдний гэрт нэвтрэн орсон бэ?
Бернетт жаахан самгардаж,
- Амаргүй ч гэсэн маш сонирхолтой асуулт байна. Эвдэж хэмхэлсэн ул мөр байхгүй. Одоогоор энэ асуултын хариултыг олоогүй байна.
- Зарц нарын дотор хамсаатан байсан юм биш биз?
- Бид тэгж бодохгүй байгаа. Тэд нар Гэри Уинтропынд олон жил ажилласан улс.
- Гэртээ ганцаар байсан юм уу?
- Ганцаар байсан гэж ойлгож байгаа. Уинтроп гуай зарц нараа амраасан юм билээ.
- Хулгайд алдсан зургийн жагсаалт танайд байгаа юу? гэж Дейна асуулаа.
- Байлгүй яахав. Бүх нийтээрээ сайн мэддэг зургууд юм чинь. Бид гэр жагсаалтыг бүх музей, хуучны үнэт эдлэлийн дэлгүүр, цуглуулга сонирхогчдод тараасан. Ядаж ганц зураг гараад ирвэл энэ хэргийг илэрсэнд тооцож болно шүү.
Дейна дэмий л толгой сэгсрэн суув.
Хулгайлсан зүйлийг худалдаалах нь аюултай гэдгийг алуурчид бусдаас дутуугүй мэдэх тул өөрсдийгөө илчлэх алхам хийхгүй нь мэдээж. Тэгвэл ийм аз туршсан ажил хийснээр барахгүй хүний амь бүрэлгэдэг нь юу билээ? Тэд нар яагаад бэлэн мөнгө, үнэт эдлэлд гар хүрээгүй вэ? Үүнд нэг учир байх шиг...
Хэвлэлийн хурал төдхөн тарав. Сэтгүүлчид, цагдаагийн газрын даргыг урам муутайхан шуугилдан үдэв.
Дейна уртаар санаа алдаад ажил дээрээ очихоор явлаа.
Гэри Уинтропын буяны үйлийг дэлхий дээр зургаад ордог Үндэсний томоохон сүмд үйлджээ. Висконсин, Массачусетс-авеню дагуу замын хөдөлгөөнийг хаасан байв. Нууц албаны болон Вашингтоны цагдаагийн газрын ажилтнууд бүрэлдэхүүнээрээ ирж тэнд хуран цугларсан өндөр тушаалтнуудын аюулгүй байдлыг хамгаалж байв. Тэнд ирсэн Америкийн Нэгдсэн улсын дэд ерөнхийлөгч, сенатын болон конгрессын зарим гишүүд, Дээд шүүхийн-шүүгч, сайд нарын танхимын хоёр гишүүн, дэлхийн өнцөг булан бүрээс хүрэлцэн ирсэн өндөр тушаалын санваартнууд буяны ажиллагаа эхлэхийг хүлээж байлаа.
Хүмүүс зөвхөн Гэрид биш бас гай нүүрлэсэн Уинтроп удмынханд хүндэтгэл үзүүлэхээр иржээ.
Дейна зураглаачийн хоёр багтай хамтран энэ үйл явдлыг газар дээрээс нь сурвалжилж байлаа. Сүм дотор нам гүм байх агаад гагцхүү санваартны нэгэн хэмийн дуунаас өөр ямар ч авиа гарахгүй ажээ.
- Дээд тэнгэрийн соёрхлыг бид яахин мэдэх билээ. Сургууль сүм хийдийн газар, орох оронгүй өлсөж ядарсан амьтдад зориулан олон тэрбум долларын хандив өргөж, өөрсдийн цаг хугацаа, авьяас билгийг хайр найргүй хүртээж бусдын мөрөөдлийг хэрэгжүүлэх үйлст Уинтроп удмынхан амь насаа зориулсан билээ. Гэри Уинтроп өрх гэрийнхээ энэ эрхэм уламжлалыг үргэлжлүүлж байсан юм. Уужуу тайван сэтгэлтэй, өгөөмөр их буянтай энэ айл өрхийнхөн ямаршуу хахир хатуугийн золиос болж энэ хорвоогоос халин одсоны учрыг ухаарах тавилан бидэнд заяасангүй. Харин тэдний гэгээн дурсгал үхэшгүй мөнх байж, буянтай үйлс нь бидэнтэй хамт байх болно гэдгийг ухаарч байна. Ийм сайхан хүмүүс бидэнтэй хамт амьдарч байсанд үргэлжийн мөнхөд бахархаж байх болно...
Дейна нулимсаа барж ядан "Ийм эрхэм хүмүүс аймшигт үхлээр амь насаа алдахыг дээд тэнгэр таалах ёсгүй" хэмээн боджээ. Хам- гийн ойр дотнын хүн нь энэ хорвоог орхисон учир ертөнц өөр болсон мэт санагдана. Ээж нь орой утсаар ярихад жаахан сэхээ авчээ.
- Би хэдэн найз авгайтайгаа хамт чиний хийсэн сурвалжилгыг үзлээ. Чи Уинтроп овгийнхны тухай ярьж байхдаа уйлж байх шиг санагдсан.
- Тийм шүү, ээж минь. Үнэхээр уйлсан шүү.
- Ингэхэд тэд нар чиний юу юм бэ? Чиний сэтгэл зовоод байдаг нь ямар учиртай юм бэ? Тэднүүс сайн хүмүүс байсан нь үнэн, гэвч тийм улс зөндөө байгаа. Чиний оронд би байсан бол өөрийнхөө тухай бодно доо!
Ингэж ярилцсаны дараа нойр нь хулжиж, арай гэж дугхийхэд ядарсан уураг тархи нь амарч чадахгүй, гал түймэр, машины осол, бөмбөгдүүлж байгаагаар хар даран зүүдэлж... гүн шөнийн харан хуйгаар сэрж өндийн суужээ.
Жил хүрэхгүй хугацаанд нэг айлын таван хүн алагдлаа. Ямар шалтгаан байна? Алуурчинд юу хэрэгтэй байв?


Top
   
PostPosted: Mar.08.17 11:37 pm 
Offline
Дархан Гишvvн
Дархан Гишvvн
User avatar

Joined: Apr.24.12 1:04 pm
Posts: 208
Бүлэг 4.

- Дейна, чи надад юу сэнхрүүлэх гээд байгаа юм бэ?
- Мэтт, би давтан хэлье. Жил хүрэхгүй хугацаанд тавын таван хүн бусдын гарт үхсэн нь хачирхалтай санагдахгүй байна уу? Үнэхээр хачирхалтай юм. Үүнийг хувь тавилангийн жам гэх аргагүй.
- Дейна, би чамайг сайн мэддэггүй байсан бол сэтгэл судлалын м мэргэжилтэн дуудаж ирүүлээд, үлгэрт гардаг нэг ангаахай манай аЖЛЫН өрөөнд нисээд орчихлоо гэж хэлэх сэн. Гэмт этгээдийн хуйвалдаан байх шиг санагдаад байна уу? Тэр хуйвалдааны чинь ард хэн байна? Фидель Кастро юу? ТТГ байна уу? Эсвэл ХМТ байна уу? Чи минь яачхаад байгаа юм бэ? Хэн нэгэн нэртэй хүн алагдахын хамт улс төрийн агуулгатай болгосон таамнал, цуу яриа дэгддэгийг чи мэднэ. Өнгөрөх долоо хоногт шизофрин туссан нэг солиотой амьтан хүрч ирээд Авраам Линкольныг Линдон Жонсон алсан гэж нотлох гээд байсан. Тэр мэтийн өвчтэй амьтад, хуйвалдааны тухай элдэв таамналаар Вашингтон хот дүүрэн байгаа.
- Мэтт, бид ойрын өдрүүдэд "Ул мөр, баримт сэлт" гэсэн нэвтрүүлэг гаргах гэж байгаа. Дуулиантай юм хийгээрэй гэж чи өөрөө хэлсэн. За тэгвэл, миний бодож байгаагаар энэ нь жинхэнэ тэсрэх бөмбөг болох ёстой юм.
Мэтт бодол болон харьяа ажилтнаа харж сууснаа,
- Чи дэмий цаг алдаж байна даа гэжээ.
- Баярлалаа, Мэтт.
Газар доорх давхарт "Вашингтон трибьюн" корпорацийн архив байрладаг юм. Телевизийн суваг ажиллаж эхэлсэн бүх хугацаанд явуулсан олон зуун мэдээний хуурцгийг дугаарлан, каталогт оруулан хураажээ. Ширээний ард сууж каталогт нэмэлт хийж байсан хар үстэй аятайхан бүсгүй Лора Ли Хилл хүний хөлийн чимээнээр толгой дээш татан харснаа инээмсэглэж,
- Сайн уу, Дейна. Уинтропын оршуулга дээрээс чиний хийсэн сурвалжилгыг үзсэн. Хүнээ олж чамайг явуулсан байна лээ. Чам шиг сайхан хийж хэн ч чадахгүй дээ! гэлээ.
- Баярлалаа, Лора.
- Үнэхээр эмгэнэлтэй юм, тиймээ? хэмээн Хилл ахайтан асуусанд Дейна,
- Ингэж хэлэхэд багадмаар шүү гэж санаа алдав.
- Бидний хэнд ч гэсэн юу тохиож болохыг бодохлоор айх юм. Хувь тавилан гэдэг хатуухан юм даа! Үүнийг яриад ч яах юм билээ!
За тэгээд ямар хэргээр явж байна даа?
- Уинтропийнханд холбогдолтой материалуудыг үзмээр байна.
- Ямар нэгэн тодорхой юм сонирхож байна уу?
- Үгүй дээ, тэд нар үнэн хэрэгтээ ямар хүмүүс байсныг сайтар ойлгох гэж оролдож байгаа минь энэ.
- Ямар хүмүүс байсныг би сайн мэднэ. Тэд нар ариун гэгээн улс байсан гээд хар толгойгоороо дэнчин тавьж чадна. Бүр бүгдээрээ шүү.
- Ингэж ярьдаг нь ганц чи биш.
Лора Ли Хилл суудлаасаа босож,
- Чи завтай яваа байлгүй дээ, жаал минь. Манайд өчнөөн олон тонн хальс байгаа. Далим гарсан гараагүй нь хамаагүй, Уинтропын удмынхны зургийг хальсанд буулгасан байдаг юм. Чи зуун жил суух хэрэгтэй болох байх шүү гэв.
- Тэгэх тусмаа сайн байна, надаа яарах юм алга.
Лора, монитортой ширээнд Дейнаг суулгасны дараа,
- Би одоохон ирнэ гэж хэлээд гарсны дараа хэдхэн минут болоод баахан хуурцаг дааж ядан тэвэрч орж ирлээ.
- Эхлээд үүнийг үз. Тэнд үүнээс тав дахин их хуурцаг үлдсэн гэв.
Дейна тэр олон хуурцгийг хараад бага зэрэг эргэлзэв.
Би чинь ялааг заан болгож дэвэргээд байгаа айсан ангаахай болж байна уу? ... Миний бод. зөв байвал яана? Уинтроп удмынхныг хүйс тэмтрэх тангараг тавьсан нэг амьтан санасандаа хүрсэн байвал яах билээ?
Нэг хуурцаг тавихад сайхан хар үстэй, сийлсэн юм шиг цэвэрхэн царайтай, дүрэлгэр цэнхэр нүдтэй эр дэлгэц дээр гарав. Харваас буянтай, зоримог эрийн хажууд жаахан хүү зогсоно.
Нэвтрүүлгийн тайлбарлагч ийн ярьж байна:
- Тейлор Уинтроп ядуу хүүхдүүд амрахад зориулсан бас нэг лагерь нэмж байгууллаа. Энэ бол түүний үүсгэн байгуулж, санхүүжүүлж байгаа арав дахь лагерь юм. Одоо бас тав-зургааг нэмж байгуулахаар төлөвлөж байгаа юм. Тейлор гуайн хажууд, бусад хүүхдүүдтэй нийлэн хөгжилтэй сайхан тоглохыг тэсэж ядан хүлээж байгаа түүний хүү Пол зогсож байна.
Товчлуурыг дарахад өөр нэг бичлэг гарлаа. Үсэнд нь мөнгөн сор харваж нэлээн өтөлсөн Тейлор Уинтроп төрийн томоохон зүтгэлтнүүдтэй гар байлцаж байгаа харагдана.
- ... НАТО-гийн зөвлөхөөр томилогдсоноо дөнгөж өнөөдөр нотоллоо. Тейлор Уинтроп хэдхэн долоо хоногийн дараа Брюссель орохоор нисэж, тэнд очоод...
Хальсыг буцааж хураагаад дахин эргүүлж харвал, Цагаан ордны үүдний зүлгэн дээр Тейлор шинэ албан тушаалд томилогдсон тухай Ерөнхийлөгч зарлан тунхаглаж байна.
- Би түүнийг Холбооны шинжилгээ судалгааны агентлагийг (XШСА) толгойлооч гэж хүссэн юм. Энэ байгууллага нь дэлхийн бүх хөгжиж байгаа улс орнуудад үзүүлэх тусламжийн асуудлыг шийдвэрлэх бөгөөд Энэ агентлагийн захирлын албан тушаалд Тейлор Уинтропоос илүү тохирох хүн олдохгүй гэдэгт би чин сэтгэлээсээ итгэж байна. Хорвоод мэндэлсэн цагаасаа эхлэн өлсгөлөн гуйланчлалд зовж байгаа хүмүүсийн хэрэгцээ шаардлагыг хэнээс ч илүү ойлгож чадах хүн бол Тейлор Уинтроп мөн...
Өөр бичлэг гарлаа. Рим хотын Леонардо да Винчийн нэрэмжит нисэх буудалд буусан онгоцноос Тейлор Уинтроп бууж байна...
- Итали болон Америкийн Нэгдсэн улсын хооронд худалдааны хэлэлцээр байгуулах зорилгоор хүрэлцэн ирсэн Тейлор Уинтропыг угтахаар засгийн газрын дээд түшмэлүүд, төр засгийн өндөр албан тушаалтнууд иржээ. Америкийн Ерөнхийлөгч эдгээр хэлэлцээрийг байгуулахаар Тейлор Уинтропыг тусгайлан томилсноос үзвэл уул хэлэлцээр асар их ач холбогдолтой болохыг нотлон харуулж байна...
Дейна, асар их хэмжээний сайхан үйлс бүтээсэн тэр хүнийг шагшиж ядан санаа алдав!
Өөр хуурцаг тавилаа. Парис хот. Ерөнхийлөгчийн ордонд хүрэлцэн ирсэн Тейлор Уинтроп Францын ерөнхийлөгчтэй гар барилцан зогсож байна.
- Франц, Америкийн Нэгдсэн улсын хооронд хийх худалдааны хэлэлцээрт дөнгөж сая гарын үсэг зурлаа. Хоёр орны харилцаанд алтан үе болон орох энэхүү хэлэлцээрийг амжилттай болгох талаар ноён Уинтроп бүхнийг хийсэн билээ...
Шинэ хуурцаг. Нэг том байшингийн үүдэнд Тейлорын гэргий Мэделайн Уинтроп янз бүрийн насны олон хүүхдийн дунд зогсож байна. Мэделайн Уинтроп, хэрцгий харьцааны золиос болсон хүүхдүүдэд зориулсан буяны шинэ төвийг нээж бас...
Нэвтрүүлэг хөтөлж байгаа сурвалжлагч, Вермонт муж улсын Манчестер хотод байдаг ферм дээрээ ирээд тоглож байгаа Уинтропын хүүхдүүдийг харуулж байна.
Өөр нэг хуурцаг тавилаа. Тейлор Уинтроп Цагаан ордонд байх агаад цаад талд нь түүний эхнэр, Пол, Гэри хэмээх хоёр сайхан хүү, хөөрхөн охин Жулия нар харагдаж байна. Ерөнхийлөгч, Тейлор Уинтропод Эрх чөлөөний медаль гардуулж байна.
- ...эх орондоо сэтгэл харамгүй зүтгэж, чин зүрхнээсээ буянтай үйлс бүтээж байдаг Тейлор Уинтроп танд манай улсын дээд шагнал Эрх чөлөөний медалийг гардуулж байгаадаа баяртай байна.
Жулия охин инээмсэглэн уулын бэл даган цанаар гулсаж явна...
Гэри залуу зураачдад зориулсан сан байгуулж байна...
Дахиад зууван танхим гарч байна. Тэнд гэрэл зургийн сурвалжлагчид, сэтгүүлчид, зураглаач нар цугларчээ... Бүр цал буурал болсон Тейлор Уинтроп эхнэрийн хамт Ерөнхийлөгчтэй зэрэгцэн зогссон байна.
- Би дөнгөж сая манай улсаас Орост суух шинэ элчин сайдаар Тейлор Уинтропыг томиллоо. Уинтроп гуай улс орондоо тоолж баршгүй олон үйлс бүтээснийг та бүхэн мэдэж байгаа. Энэ хүн гольфийн талбай дээр өдөр өнгөрөөж байхын оронд энэ албан тушаалд ажиллахаар зөвшөөрсөнд миний сэтгэл хөөрөн баярлаж байна.
Бүх хүмүүс инээлдэв.
- Би гольфийн цохиур барихлаараа ямар мундаг тоглодгийг ноён Ерөнхийлөгч та хараагүй дээ! гэж Уинтроп хэлсэнд хамаг амьтан дахин нирхийв.
Одоо гай зовлонгийн урт гинжин холбоо хөвөрч эхэллээ.
Дейна бас нэг хуурцаг сольж тавилаа. Колорадо муж улсын Аспен хотод шатсан байшингийн нурам гарч байна. Сурвалжлагч хүүхэн сүйдсэн байшинг үзүүлж байна.
- Элчин сайд Уинтроп, түүний гэргий Мэделайн нар аймшигт түймэрт өртөн амь насаа алдсаныг Аспены цагдаагийн газрын тэргүүн нотолжээ. Галын албаныхан өглөө эрт мэдээлэл авч, арав гаруйхан минутын дараа эмгэнэлт явдал болсон газарт ирэхэд нэгэнт оройтсон байжээ. Цахилгааны шугамд богино холбоос үүссэнээс шалтгаалж түймэр гарсан гэж Найжел дарга хэлжээ, Элчин сайд Уинтроп, түүний гэргий нь дэлхий дахинаа нэр нь дуурссан их буяны үйлстнүүд, эх орныхоо төлөө амьдралаа зориулсан хүмүүс байсан юм.
Дараагийн дүрс бичлэг Францын Ривьер дахь Гран-Корнишийн үзэсгэлэнт байдлыг харуулснаар эхэлжээ. Пол Уинтроп хэрхэн амь үрэгдсэн тухай зурагтын тайлбарлагч хүүрнэн ярьж байна.
- Энэ эргэлтэн дээр Пол Уинтропын машин замаасаа гарч ангалаас унажээ. Цохилтын хүчинд нам үхсэн гэж шинжээч эмч нар үзэж байгаа юм. Машин дотор өөр хүн яваагүй. Энэ золгүй явдлын учир шалтгааныг цагдаагийн газар мөрдөн шалгаж байна. Хувь зохиолын эрхээр одоогоос хоёр сарын өмнө Пол Уинтропын аав ээж нь Колорадо муж улсын Аспен хотод байдаг байшиндаа түймэрт нэрвэгдэн амь насаа алдсан юм.
Хуурцаг сольж тавилаа. Аляск нутгийн Жуно хотын ойролцоо орших уулан дахь цанаар буух замыг үзүүлж байна. Хүзүүгээ ороож ихэд дулаалсан сурвалжлагч ярьж байна.
- ...өчигдөр орой харуусалтай үйл явдал болсон өнөөх газар энэ байна. Уулын цанын аварга тамирчин Жулия Уинтроп чухам яагаад цанаар гулгахыг түр хориглоод байсан энэ газарт ганцаар уруудан буусны учир шалтгааныг орон нутгийн засаг захиргааныхан тайл- барлаж хараахан чадахгүй байна. Дөнгөж зургаан долоон хоногийн өмнө буюу есдүгээр сард Жулиягийн ах Пол машинтайгаа ангалаас унаж амь үрэгдсэн харин долоодугаар сард түүний аав ээж элчин сайд Уинтроп эхнэрийн хамт амьдаараа шатаж үхсэн билээ. Ерөнхийлөгч амь эрсэдсэн хүүхний ахад эмгэнэл илэрхийлжээ.
Эцсийн хальсан дээр, Вашингтоны баруун хойт хэсэгт байх Гэри Уинтропын гэр орныг харуулсан байв. Байшингийн гадаа өчнөөн олон сурвалжлагч цугларсан харагдана.
Үл ойлгогдох аймшигтай хувь тохиолоор Уинтроп удмынхнаас ганцаараа амьд үлдээд байсан Гэри Уинтропыг тэдний гэрт нэвтрэн орсон хулгайчууд буудан хороожээ. Өглөө эртээр дохиоллын систем салгасан байхыг анзаарсан харуул байшинд ороод, биедээ хоёр сумны шарх авсан Уинтроп гуайн цогцсыг олжээ. Үнэт зургийн хойноос ангуучилж явсан дээрэмчдийг гэрийн эзэн цочоосон болов уу. Гэри Уинтроп бол энэ онд хүчинд автан амь эрсэдсэн тав дахь буюу сүүлчийн хүн юм.
Дейна мониторыг унтрааж удтал гиюүрэн суужээ.
Энэ сайхан улсыг хүйс тэмтрэх нь хэнд хэрэгтэй байв? Юуны учир хэн ингэдэг билээ?
Дейна бодож төлөвлөсөн зүйлээсээ ухрахгүй ажиллахаар шийдэж, сенатын олон байшингийн нэгэнд очиж сенатч Перри Леффтэй уулзах талаар ярьж тохирлоо. Эрхэлсэн ажилдаа мятаршгүй зүтгэдэг, буурь суурьтай ухаалаг тэр сенатчийг Дейна аль хэзээний таньдаг байжээ.
Нарийн бичгийн дарга нь Дейнаг дагуулан ажлын өрөөнд нь орж очиход Лефф гуай найр тавин босож угтав.
-Эванс ахайтны амрыг эрье. Тантай дахин уулзсандаа баяртай байна. Танд би юугаар тусалмаар байна?
- Таныг Тейлор Уинтроптай хамт ажиллаж байсан гэж сонссон юм байна, тийм үү сенатч аа?
- Үнэхээр тийм шүү. Ерөнхийлөгч биднийг хоёр хороонд давхар томилон ажиллуулсан юм.
- Тэр хүний олон нийтийн имижийг нийт даяар мэднэ, харин жирийн амьдралд ямаршуу хүн байсан бэ?
Сенаточ Лефф шууд хариулахын оронд хэсэг зуур Дейнаг сонжин харжээ.
- Би үүнийг дуртайяа хариулъя. Би Тейлор шиг сайн хүнтэй учирч яваагүй юм даг, нээрэн шүү Эванс ахайтан. Хүмүүстэй хэрхэн харьцаж, тэдний ахуй амьдрал зовлон зүдгүүрт яаж хандаж байгааг хараад цаг ямагт гайхан шагшдаг байж билээ. Аливаа тоомжиргүй хандлагыг үзэж чадахгүй. Тусламж эрсэн хэнбугайд ч үнэн голоос хандан тусалдаг. Энэ ертөнцийг улам сайхан болгох гэж амь тэмцэн зүтгэж явсан хүн. Би хэзээ ч гэсэн түүнийг үгүйлж явах болно. Түүнд болон тэдний өрх гэрт тохиолдсон зүйл бол шударга ёсноос гажсан аймшигт зүйл гэж бодохлоор зүрх шимшрэх юм. Түүний өр зөөлөн чин үнэнч сэтгэлийг хэзээ ч мартахгүй.
Тэр хоёр хэдийгээр удаан ярилцсан боловч Дейнагийн нэгэнт мэдэж байсан зүйл дээр юу ч нэмсэнгүй. Гэлээ ч гэсэн Уинтропыг сайн таньдаг бүх хүмүүстэй уулзахаар зорьжээ. Дараачийн уулзсан хүн бол Уинтропын нарийн бичгийн даргаар ажиллаж явсан гуниг тогтсон харцтай, үрчлээ суусан нүүртэй ахимаг насны Нэнси Пэтчин гэдэг авгай байлаа. Тэр бүсгүй Уинтропын үхэлд баахан гутарсан хүн бололтой байв.
- Пэтчин ахайтан та Уинтроп гуайд олон жил зүтгэсэн үү?
- Арван таван жил ажилласан.
- Тэгэхлээр Уинтроп гуайг сайн мэдэх юм байгаа биз дээ?
- Тэгэлгүй яахав.
- Бидний үед аж төрж явсан Уинтроп гуайн дүр төрхийг сэргээн босгох санаатай оролдож байгаа юм. Тэр мундаг хүний телевизийн хөрөг зураг гэмээр юм уу даа. Таны бодлоор тэр ямар шуу маягийн... гэтэл Нэнси ахайтан яриан дундуур нь дайран орж, Таны асуултыг ойлголоо, тэр ямаршуу маягийн хүн байсныг надаас илүү тайлбарлаж чадах хүн олдохгүй байх. Миний хүү цусны өвчнөөр өвдөхөд Тейлор Уинтроп гуай хувийн эмч нартаа үзүүлж, эмчилгээний зардлыг гаргаж байсан хүн шүүдээ. Анагаах ухааны хүчин мөхөсдөж миний хүү нас барахад оршуулгын зардлыг өөрөөсөө гаргаж, намайг тайтгаруулан амраах гэж Европт явуулж байсан сан гээд сайх бүсгүй мэлмэрүүлэн уйлж байснаа,
- Би тэр хүний дэргэд олон жил хамт байх аз тохиосны төлөө бурхандаа баярлаж явдаг юм гэжээ.
Уулзсан хоёр хүн талийгаач Уинтропыг нэгэн дуугаар тэнгэрт тултал магтлаа. Тухайн үедээ Тейлор толгойлж байсан ХШСА -ийн захирал генерал Виктор Бустерийн амнаас юу дуулахыг сонсохоор болжээ.
Бустер анхандаа Дейнатай ярилцахаас татгалзсан боловч уулзах гэсэн учир шалтгааныг сонсохын хамт зөвшөөрчээ.


Top
   
PostPosted: Mar.08.17 11:38 pm 
Offline
Дархан Гишvvн
Дархан Гишvvн
User avatar

Joined: Apr.24.12 1:04 pm
Posts: 208
Дейна өдөр дундын алдад Мэриленд муж улсын Форт-Мид хотын ойролцоо орших Холбооны шинжилгээ судалгааны агентлагийн төвийг зорив. Хатуу харуул хамгаалалттай, ой модтой наян акр нутаг дэвсгэртэй энэ газарт ургаа модны цаагуур нууж байрлуулсан олон арван хиймэл дагуулын антен байх ажээ. Дээгүүр нь өргөстэй тор татсан нүсэр том төмөр сараалжин хашааны үүдэнд машинаа зогсоож, хамгаалалтын өрөөнөөс гарч ирсэн зэвсэглэсэн харуулд нэрээ хэлж, машин жолоодох эрхийн үнэмлэхээ харуулахад юу ч хэлсэнгүй оруулав. Тэгээд зурагтын дурантай, цахилгаанаар ажилладаг том гулдан хаалганд тулж ирээд дахин нэрээ хэлэхэд том хаалга зугуухан нээгдэв. Зам даган явсаар захиргааны аварга том цагаан байшингийн үүдэнд очжээ. Дейнаг угтан авсан энгийн хувцастай эр генерал Бустерийн өрөөнд хүргэж өгөх болов.
Тэр хоёр генералын хувийн цахилгаан шатаар өгсөн тавдугаар давхарт гарч урт хонгилын шувтрах үзүүрт очиж, нөгөө эрийн онгойлгосон хаалгаар орвол уужуу том хүлээн авах өрөөнд орлоо.
Урт ширээний ард суусан хоёр нарийн бичгийн дарга хүүхний нэг нь,
-Эванс ахайтан таныг генерал хүлээж байгаа. Баруун тийш эргээд ороорой гэв.
Дейна хонхны товчийг дартал хаалга чимээгүй онгойж, хана таазыг дуу авиа үл нэвтрэх материалаар доторлосон том өрөөнд ороход өндөр туранхай биетэй, дөчин тав эргэм насны нүдэнд дулаахан эр суудлаас босон угтаж гар сунган өөрийгөө танилцуулж,
- Би генерал Бустерийн туслах хошууч Жек Стоун байна гээд ширээний ард суух эрийн зүг зааж,
- Генерал өөрийн биеэр энэ сууж байна гэлээ.
Бустер босох гэж намбархсангүй. Дейна баахан гайхаж тэр өрөөний эзэнтнийг харвал, цэвэрхэн царайтай, ширүүн харцтай галт уулын чулуулаг шиг нүдтэй, дунд зэргийн насны африк-америкийн эрлийз эр байх агаад гөлийтөл хуссан толгой нь адрын чийдэнгийн гэрэлд гялтганах ажээ.
Санаанд оромгүй аргил бүдүүн дуугаар,
- Суу хэмээн тушаасны дагуу Дейна суув.
- Намайг хүлээн авахаар зөвшөөрсөн генерал танд баярлалаа.
- Тейлор Уинтропын тухай ярилцах гэсэн юм уу?
- Тийм... тэгээд бас...
- Эванс ахайтан та түүний тухай кино хийх гэсэн юм уу?
- Нарийн яривал...
- Ухаж төнхөхийн дон туссан сэтгүүлч та нар яагаад үхсэн амьтны ясыг өндөлзүүлээд байдаг амьтад вэ? Үхдэл хүүр хэмлэсэн өмхий араатнууд! Бузартай муусайн новш! Хог ухсан өөдгүй үхдэл! гээд л агсарч гарлаа. Чулуун баримал шиг болсон Дейна үг дуугарч чадсангүй. Жек Стоун жаахан зовж нүд буруулав.
Хиар цохисон хариулт өгөх сөн гэхээс хэл нь загатнаж байсан Дейна бага зэрэг тайтгарч, аль болохоор дөлгөөн тайван хариулахыг хичээн,
-Би хэзээ ч бусдын хог новш ухаж яваагүй гэдэгт генерал та хичээж итгээрэй. Тейлор Уинтропын талаар хэчнээн олон домог байдгийг би мэдэх юм чинь энэ үндэсний баатрын цаана байгаа жирийн бодит хүнийг олж харах гэсэн юм. Таны ярьж хэлсэн бүхнийг ихэд талархан хүлээж авна гэсэнд генерал жаахан бөхийж,
-Та ямар чөтгөрөө шиншилж явааг ойлгохгүй байгаа ч гэсэн хариуцлагатай хэлэх нэг зүйл байна. Тухайн тохиолдолд домог, бие хүн хоёр салшгүй нэг зүйл болоод байгаа юм. Бүхэл бүтэн нэг юм, мэдэв үү? Би ХШСА-т түүний удирдлага дор ажиллаж байсан хүн. Энэ байгууллагад тэрүүн шиг сайн захирал байгаагүй юм шүү. Харин түүнд болон тэдний удмынханд тохиосон гай барцад бол сэтгэлд багтамгүй, тайлбарлах аргагүй зүйл. Одоо таныг надаас холдоод өгнө гэж найдаж болно биз? гээд дахиад чамтай үг солихгүй гэсэн шиг уруулаа тас жимийсэн боловч тэсэж чадсангүй үгэн буугаар дахин шүршиж эхэллээ.
-Нуулгүй үнэнийг хэлэхэд би сэтгүүлчдэд дургүй учраас тэднийг аль хэзээний номхотгох ёстой улс гэж үздэг юм. Би Сараево хотоос ганы ирүүлсэн сурвалжилгуудыг харсан. Үзэгчдийг уйлуулах гэж бэлдсэн сэтгэл шимшрүүлсэн дэлгэрэнгүй юм чинь бидэнд төдий л нэмэр болоогүй шүү.
Дейна шатсан уураа дарж ядан тайлбарлав:
-Уг нь ийм учиртай юм л даа, генерал аа. Шаналж зовсон гэмгүй олны зүг дэлхийн нийтийн анхаарлыг хандуулах гэж тэнд очсоноос биш танд тус болох гэж очоогүй юм шүү.
- Надад үүнийг сонирхоод байх юм алга. Ямартай ч гэсэн Тейлор Уинтроп бол төрийн агуу том зүтгэлтэн байсан юм. Та түүний гэгээн дурсгалыг хараар будах хорон санаа агуулж байгаа бол бузгай олон дайсантай болно гэж мэдээрэй. Танд би ингэж зөвлөх байна: хар толгойдоо лай хураах гэж зүтгэсний хэрэггүй. Эс тэгвэл тун ойрын үед ихээхэн гай түйтгэр танд нүүрлэнэ гэдгийг андгайлъя. Тэгэхлээр, хөндлөнгийн хэрэгт хошуу дүрэх хэрэггүй. Баяртай, Эванс ахайтан.
Дейна түүнийг ширэв татан хараад суудлаасаа босож явдал дундаа,
- Генерал танд их баярлалаа гэчхээд гарахад Жейк Стоун,
- Би таныг гаргаж өгье хэмээн дагав.
Дейна хонгилд гарч ирээд уртаар санаа алдан тайтгарч,
- Дандаа ийм байдаг хүн юм үү? хэмээн асуусанд Жек толгой сэгсэрч,
- Би түүний өмнөөс уучлал гуйх гэсэн юм. Манай генерал заримдаа жаахан ширүүн зан гаргадаг юм. Тэгэхдээ таныг гомдоох гээгүй шүү гэв.
- Тийм гэж үү? Надад бол гомдоох гэсэн шиг санагдлаа.
- Ямартай ч гэсэн биднийг өршөөгөөрэй гэж Стоун амандаа бөвтнөн цааш эргэхэд Дейна ханцуйд нь гараа хүргэн,
- Хүлээгээрэй. Би тантай ярилцмаар байна. Одоо арван хоёр өнгөрч байна. Хаа нэгтээ очиж хамт хоолловол ямар вэ? гэсэнд мань хүн болгоомжлон өрөөний хаалга тийш харснаа,
- Яалтай билээ. Цагийн дараа К-стритэд байдаг "Шоллз колониел" гэдэг цайны газарт уулзъя гэв.
- Маш сайн байна. Их баярлалаа.
- Надад талархах нь дэндүү эртэдсэн байх шүү, Эванс ахайтан.
Хэдхэн хүнтэй цайны газарт ирээд нэлээн хүлээсний эцэст Стоун хүрч ирээд таньдаг хүн дайралдах вий гэж болгоомжлон эргэн тойрон харсны эцэст Дейнагийн ширээнд ирж суув.
- Тантай уулзсаныг мэдвэл генерал Бустер миний толгойг тасдаж хаяна. Их ухаантай, хүний жаргал зовлонг мэддэг, мэргэжилдээ гарамгай их сайн хүн шүү. Нэг гэм нь... сэтгүүлчдийг тэвчиж чад- даггүй юм.
- Би үүнийг яс махаараа ойлгосон.
- Бидний ярьсан зүйлийг та бид хоёроос өөр хүн мэдэх учиргүй гэдгийг давын өмнө сануулъя. Энэ тухай надаас асуувал би бүгдийг үгүйсгэх болно.
- Та бузгай тодорхой хэллээ.
Хоёулаа босож идэх уух юм авчраад ширээнд суусны дараа Жек,
- Би танд манай байгууллагын талаар буруу сэтгэгдэл төрүүлмээргүй байна. Бид нар муу улс биш, тэгээгүй бол ийм албанд ажиллаж чадахгүй байсан. Бид нар гурав дахь ертөнцийн орнуудад туслах талын бүх юмыг хийдэг юм гэхэд,
- Үүнийг би өндөр үнэлэх байна гэж Дейна үг хавчуулав.
- Гэтэл би Тейлор Уинтропын талаар таны олж мэдээгүй юу ярих билээ?
- Эдүгээг хүртэл өө сэвгүй ариун гэгээн хүн гэсэн яриа сонсож байлаа. Гэтэл энэ хорвоод ямар ч дутагдалгүй хүн төрөхгүй шүүдээ!
- Яалаа гэж дээ, Тейлорт ч дутагдал байсан. Харин эхлээд түүний сайн талыг хэлье. Тэр бол ойр дотнынхоо хүмүүсийн талаар халам- жилж, тэдний амьдралын зовлон зүдгүүрийг нимгэлэх гэж зүтгэдэг ховорхон хүмүүсийн нэг байсан. Энэ бол хэтрүүлэг биш. Түүний хүнлэг чанар бол домог гэсэн үг. Харьяандаа байгаа хүмүүсийг эцгийн ёсоор халамжилна. Бүх хүмүүсийн төрсөн өдрийн болон хуримын ойг цээжээр мэддэг байсан болохоор хамт ажилладаг улс түүнийг бишрэн хүндэлдэг байсан. Цэлмэг хурц ухаантай төдийгүй ямар ч асуудлыг шийдэж чаддагаараа алдартай хүн юмсан. Үнэхээр завгүй байдаг ч гэсэн гэр бүлдээ хачин их халамжтай. Эхнэр хүүхдэдээ их хайртай.
Стоун чимээгүй болоход Дейна,
- За тэгээд ямар дутагдалтай хүн байсан бэ? хэмээн шалгаахад дурамчхан өнгөөр ийн хүүрнэв:
- Тейлор бол хүүхнүүдийг соронзон шиг татдаг хүн. Сэтгэлд гаатай, их нөлөөтэй, баян тансаг сайхан эр байсан юм чинь арга байж уу. Хүүхнүүд зөгийн бал харсан хар ялаа шиг цуглана. Үнэхээр мятаршгүй эр дээ. Зарим үед үүнээсээ болж... будилдаг байсныг гай- хах юун. Тэр бол олон танилтай... болохоор жаахан наргиж яваад... онцын ноцтой юм болж, олны хүртээл болохоосоо өмнө намждаг байсан юм. Тэр бол гэр бүлдээ муу юм хийх хүн биш.
- Стоун хошууч аа, Тейлор Уинтроп, тэдний өрхийн бусад гишүүдийг алах шалтгаантай хүн байж болох уу? гэж асуутал Жек сэрээгээ хойш тавиад,
- Юу гэнээ? гэв.
- Олны нүдэнд ил байдаг алдар цуутай хүн дайсангүй байж яагаад ч чадахгүй. Дор хаяж атаа жөтөө байж таарна.
- Эванс ахайтан, та Уинтропынхан алагдсан гэж хэлэх гээд байна
уу?
- Зүгээр л асууж байгаа юм.
- Үгүй дээ, тийм байж болохгүй. Тейлор хэнд ч муу юм хийж яваагүй. Та түүнтэй хамт ажиллаж байсан хүмүүс, найз нараас нь асуувал дорхноо ойлгоно.
- Би олж дуулсан бүх юмаа танд дуулгая. Тейлор Уинтроп бол...
Гэтэл Жек гар гозолзуулан түүний яриаг таслан,
- Эванс ахайтан, бага мэдвэл нойронд сайн гэдэг дээ. Би энэ хэрэгт орооцолдмооргүй байна. Таны төлөвлөсөн зүйлээс холхон байх нь надаа ээлтэй. Тэгвэл би танд тусалж чадна байх. Миний юу хэлж байгааг та ойлгоно биз гэсэнд Дейна учрыг олж ядан түүний өөдөөс харж,
- Харин би бол... гэтэл сайх эр,
- Нуулгүй хэлэхэд, энэ мөрдөн шалгах ажлаа орхи гэж танд зөвлөх байна. Таны төлөө хэлж байгаа юм шүү. Харин энэ чигээрээ зүтгэхээр шийдвэл болгоомжтой байгаарай. Жадны үзүүр рүү битгий орчхоорой гэчхээд гараад алга болов.
Дейна түүний хэлсэн үгийг эргэцүүлэн бодож жаахан суулаа.
Тейлорт өстөн дайсан байгаагүй юм байна... Энэ хэрэг явдлыг өөр байдлаар үзэх хэрэгтэй байна уу? Өстөн дайсныг Уинтроп өөрөө төрүүлээгүй байж болох уу? Энэ бүхний шалтгаан тэдний хүүхдүүдийн нэгтэй холбоотой байна уу? Аль эсвэл эхнэр нь буруутай юу?
Гэртээ харьсны дараа хошуучтай ярилцсан зүйлээ давын өмнө Жеффэд хэлэхэд мань хүн жаахан гайхаж,
- Сонирхолтой мэдээлэл байна. Анхааралдаа авахад гэмгүй. Одоо яая гэж бодож байна? гэжээ.
- Эхлээд тэдний хүүхдүүдийн найз нартай уулзъя. Хүүхдүүдийг сайн мэдэх улстай ярилцъя. Пол Уинтроп нь Хэрриет Бэрк гэдэг бүсгүйтэй сүй тавьж, бараг бүтэн жил шахуу уулзаж учирдаг байсан юм билээ.
- Би энэ талаар уншсан шиг санагдана. Хайрт минь, би хэзээ ч чиний талд байдгийг чи мэднэ, гэвч...
- Гэвч юу гэж?
- Чи эндүүрсэн байвал яана? Амьдралд аль юм тохиолдохыг тэр гэхэв. Элдэв сүйрэл, золгүй явдал, машины осол гээд л... Чи үүнтэйгээ хир удаан зууралдах гэж байна?
- Одоо тун удахгүй. Бага сага юм шалгаж үзье. Би л дэмий элдэв аймшигтай юм зохион боджээ гэдгээ нотлох гэсэн юм гэж Дейна амлав.
Хэрриет Берк хүүхэн Дейнаг хүлээн авахаар дуртай зөвшөөрчээ. Тэднийх Вашингтоны баруун хойт хэсэгт тансаг сайхан тавилгатай хоёр давхар байшинд суудаг ажээ. Ялдам сайхан инээмсэглэсэн цайвар шар үстэй, гоолиг сайхан тэр бүсгүй жаахан тэвдэнгүй мэт харагдсан боловч Дейна үүнийг тоосонгүй,
- Татгалзалгүй надтай уулзсанд баярлалаа гэв.
- Эванс ахайтан, миний ингэж шийдсэн нь зөв эсэхэд жаахан эргэлзэж байна. Гэвч, Полын тухай ярилцана гэж та хэлсэн.
Дейна түүнтэй санал нийлж,
- Тийм. Би таны амьдралд хөндлөнгөөс хошуу дүрэх гэсэн юм биш, гэвч Пол та хоёр сүй тавьсан улс болохоор түүнийг танаас илүү сайн мэдэх хүн байхгүй гэж бодсон юм гэв.
- Би ч гэсэн тэгж бодмоор байна.
- Би түүний тухай ахиухан мэдэж авахыг зорьж яваа хүн. Ер нь ямаршуу хүн байсан юм бэ?
Хэрриет жаахан чимээгүй байж байгаад сулхан дуугаар,
- Би Пол шиг сайн хүнтэй учирч явсангүй. Ахуй амьдралын аз жаргалыг гойд үнэлдэг хүн! Орчныхоо хүмүүст сайхан сэтгэл гаргаж халамжилдаг, уран хошин яриатай хүн сэн. Гарал үүсэл, эд хөрөнгөөрөө гайхуулахгүй, өөрийгөө мундаг хүн болгож дэвэргэхгүй. Түүнтэй хамт байхад хэчнээн хөгжилтэй гээч! Бид хоёр аравдугаар сард гэрлэхээр зэхэж байсан юмсан гээд гэнэт чимээгүй болж уруулаа хазан сууснаа,
- Полыг амь насаа алдсаны дараа миний... миний амьдрал дууссан юм. Одоо ч гэсэн тэгж бодож суудаг гэлээ.
- Намайг өршөөгөөрэй, би таны сэтгэлийн шархыг хөндөх гээгүй юм шүү, гэвч нэг юм асууя. Түүнд өстөн дайсан байсан уу? Түүнийг алах шалтгаантай хүн байсан уу?
Хүүхний нүдэнд нулимс бөмбөрч хоолой нь зангиран,
- Полыг алах гэж үү? Та түүнийг таньдаг байсан бол ингэж асуухгүй байсан даа гэлээ.
- Ингэхлээр Полд ч гэсэн өстөн дайсан байгаагүй юм байна. Харин дүү Жулияд нь байсан бол уу?
Жулия хүүхэн сүй тавьж амжаагүй байсан болохоор тэдний хаалгачаар ажилладаг, өл халзан толгойтой Стив Рексфорд гэдэг англи эрээс ярилцлага авахаар шийджээ.
Хаалгач эр найр тавин угтаж,
- Эванс ахайтан, би танд ямар нэгэн зүйлээр тусалж чадах сан болов уу? гэлээ.
- Би тантай Жулия Уинтропын талаар ярилцах гэсэн юмсан.
- А-а тийм үү?
- Та тэднийд удаан ажилласан уу?
- Дөрвөн жил найман сар болсон.
- Сайн эзэгтэй байсан уу?
Рексфорд мөрөөдсөн янзтай инээмсэглэн,
- Сайхан хүмүүжилтэй, эелдэг зан араншинтай гойд сайхан ахайтан байсан. Түүнийг... амь үрэгдлээ гэж дуулаад би... би итгэж чадаагүй гэв.
- Түүнд өстөн дайсан байсан уу?
- Уучлаарай яалаа гэнээ?
- Уинтроп ахайтантай уулзаж учирдаг байсан эр нь... сүүлдээ ямар нэгэн шалтгаанаар орхисон тал байх уу? Аль эсвэл Жулия болон тэдний өрх гэрт цохилт өгөхийг зорьсон хорон санаатай улс байв уу?
- Жулия ахайтан бол тийм хүн биш. Ёстой хорхойд хоргүй амьтан байсан. Тэр бол бусдад цаг үргэлж анхаарал халамж тавьж, өгөөмөр сэтгэл гаргадаг хүн. Хамаг амьтны хайрыг татсан хүн шүү.
Дейна түүний харцыг ажвал чин үнэнийг ярьсан нь илэрхий байв. Би чинь ямар чөтгөрөө хийж энд ирсэн болж байна? Жинхэнэ Дейна Кихот гээч болсон байх нь. Энд салхин тээрэм байвал Дейна Кихот болох нь тэр...
Одоо Жоржтауны урлагийн музейн захирал Морган Ормондтой уулзах ёстой болжээ. Тэр хүн хэний тухай ярих гэж байгааг сонсоод шууд зөвшөөрчээ.
- Та надаас Гэри Уинтропын тухай асуух гэсэн юм биз дээ?
- Тийм. Миний сонирхож байгаа...
- Түүний үхэл нь бидэнд асар их гарз болсон. Манай ард түмэн шинжлэх ухааны агуу их ивээн тэтгэгчийг алдсан юм.
- Ормонд гуай, цуглуулга сонирхогчдын ертөнцөд хатуу өрсөлдөөн байдаг шүү дээ.
- Өрсөлдөөн гэв үү?
- Урлагийн нэг бүтээлийг авах гэж хэд хэдэн цуглуулга сонирхогч зэрэг өрсөлдөөд ирэхлээр...
- Тийм юм байлгүй дээ. Харин Уинтроп гуайтай өрсөлдөх хүн байхгүй. Түүнийхтэй эн тэнцэх цуглуулга хаана ч байхгүй, гэлээ ч гэсэн ганц манай музейд биш, даян дэлхийн олон музейд олон сайхан үнэт зургийг өгөөмөр сэтгэлээр бэлэглэдэг байсан. Их мастеруудын уран бүтээлийг хүн болгоны хүртээл болгохыг мөрөөддөг байсан хүн шүү.
- Та түүний өстөн дайснуудыг мэдэх үү?...
- Гэри Уинтропод дайсан байлаа гэж үү? Хаанаас даа! Тэгж ярихгүй! Хэзээ ч дайсан байгаагүй!
Мэделайн ахайтанд хорь гаруй жил үнэнчээр зүтгэж байсан үйлчлэгч Розалинда Лопес хүүхэнтэй уулзаад сүүл мушгихаар шийдлээ. Одоо тэр авгай нөхөртэйгөө хамт дайллага, урилгатай үдэшлэг зэрэгт үйлчилдэг пүүс ажиллуулдаг юм.
Дейна түүнтэй гар барин уулзаж,
- Та надтай уулзахаар шийдсэнд баярлалаа. Би Мэделайн Уинтроп ахайтны талаар тантай ярилцах гэсэн юм хэмээн эхэлжээ.
- Хөөрхий ахайтан минь. Миний мэдэх бүх хүмүүсийн дотроос хамгийн шилдэг нь байсан юмсан. Ямар аймшигтай үхэл дайрсан гэж санана! Даанч ингэх учиргүй хүн дээ.
Бас л улиг болсон яриа эхэллээ. Цөмөөрөө ижилхэн нэг юмыг давтаад байх юм. Яг л зураас гарсан пянз шиг юм.
- Та чин үнэнийг хэллээ. Та түүний дэргэд удсан хүн дээ.
- Тиймээ.
- Энэ бүх хугацаанд тэр ахайтан хэн нэгэн хүнийг хэл амаар доромжилж, гомдоож байсан удаа бий юу? Түүнд хар муу санах хүн байсан уу?
Розалинда мэл гайхан Дейнагийн өөдөөс ширтлээ.
- Хар муу санах гэнээ? Хаанаас даа, ахайтан минь! Яаж муу санах юм бэ!
Үнэхээр зурагдсан пянз шиг юм болж байна! Нэг юмыг давтан үглэхдээ яасан залхдаггүй улс вэ!
Дейна харих замдаа, ямартай ч би эндүүрчээ гэж харамсан бодлоо. Хэдийгээр хачирхалтай мэт санагдах боловч Уинтроп удмынхан тохиолдлоор амь үрэгдсэн юм байна. Мэтт Бейкерийн өмнө нүглээ наманчлахаас өөр зам алга хэмээн боджээ.
Эбби Лассмантай утсаар ярьж даргатай уулзуулж өгөөч гэж гуйсан юм. Дейна хүүхэн уртаар санаа алдаад Бейкерийн өрөөний босгыг алхахад,
- За манай Шерлок Холмсын ажил төрөл яаж байна даа? хэмээн мэндэлжээ.
-Тун дажгүй шүү, доктор Ватсон. Би баахан юм санаанаасаа зохиосон юм байна. Улс төрийн талаар ямар ч холбогдолгүй юм .байна.


Top
   
PostPosted: Mar.08.17 11:39 pm 
Offline
Дархан Гишvvн
Дархан Гишvvн
User avatar

Joined: Apr.24.12 1:04 pm
Posts: 208
Бүлэг 5.

Орой нь туйлдан ядарсан Дейна орондоо орохоор завдаж байтал утас дуугарсан нь түүний ээж Эйлин байжээ.
- Дейна, ээж нь охиндоо гайхалтай сонин юм дуулгая!
- Яасан бэ, ээж ээ?
- Би нөхөрт гарлаа!
- Юу гэнээ? Яаж яваад...
- Чи бодоод үз. Би Коннектикут муж улсын Уэст-порт хотод суудаг найз хүүхнийд зочилж очсон юм. Тэгсэн чинь намайг нэг гайхалтай сайн хүнтэй танилцуулдаг юм байна
- Ээж минь би... би таны өмнөөс баярлаж байна. Гайхалтай сайхан хэрэг байна!
- Гайхмаар... сайн хүн шүү гээд цангинатал инээгээд,
- Би түүнийгээ тодорхойлж хэлэх үгээ олохгүй байна. Нэг үгээр хэлэхэд гайхалтай сайхан хүн. Чи түүнийг гарцаагүй хайрлана байх.
- Танилцаад удсан юм уу? гэж Дейна болгоомжлон сонирхжээ.
- Овоо удсан шүү. Бид, хоёр биедээ хачин таарсан улс. Ингэж бөөн аз дайрлаа.
- Ажил хийдэг юм уу? хэмээн Дейна лавшруулан шалгаав.
- Хатуу зантай аав ивээлээ хайрлаж байгаа юм шиг ярихаа больж үз. Ажилтай байлгүй яахав! Даатгалын байцаагч хийдэг баян эр шүү. Питер Томкинс гэдэг юм. Уэстпортод их хөөрхөн байшинтай гэж байгаа, Би Кимбал та хоёртой бушуухан уулзахыг тэсэж ядан хүлээж байна. Чи ирж түүнтэй танилцана биз дээ?
- Мэдээж хэрэг.
- Питер бас тэсэж ядан хүлээж байгаа. Миний ирээдүйн дагуур охин маань нэртэй сэтгүүлч байдаг гээд л амьтан болгонд яриад байгаа. Чи зав гаргаад ирнэ биз дээ?
- Тэгэлгүй яахав, ээж минь.
Энэ долоо хоногийн хагас бүтэн сайнаар завтай байсан тул ээжийнхээ сүйт эртэй уулзахаар шийдээд,
- Кемаль бид хоёр заавал очно гэж амлав..
Кемалийг авахаар сургууль дээр очоод хөгжилтэйгөөр,
- Эмээтэйгээ танилцах цаг иржээ! Одоо бид нар жинхэнэ өрх айл боллоо, хүү минь гэжээ.
Хагас сайны өглөө эртлэн Коннектикут орохоор гарлаа. Дейнагийн сэтгэл өөдрөг бодлоор халгиж, Кемаль маань шинээр тодорсон эмээ өвөөтэй дотносон танилцах тухай мөрөөдөн,
- Хамаг юм бүтэлтэй сайхан болж байна. Хөгшчүүд чинь ач нараа эрхлүүлэх дуртай улс. Бүр өөрийнхөө хүүхдээс илүү хайрладаг юм. Чи заримдаа тэднийд үлдэж болно хэмээн ярихад Кемаль,
- Та яах болж байна? Та хамт байна биз дээ? гэхэд Дейна хүүгийн гарыг чанга атгаж,
- Гэнэн ч амьтан бол доо. Хамт байлгүй яахав гэв. Блайнд-Брукроудад байх Питер Томкинсын тохилог аятайхан байшинг үзээд Дейнагийн сэтгэл баясан хөөрчээ. Ургамал ногоонд умбасан байшингийн ар талаар нэг хөөрхөн горхи урсах ажээ. Кемаль баясаж,
- Энд Клево байна шүү гэсэнд Дейна түүний үсийг үнгэж,
- Чамд таалагдсан нь яамай даа. Хоёулаа энд байн байн ирж байх болно гэв.
Үүдний довжоон дээр цагтаа сайхан хүүхэн явсан дунд насны Эйлин Эванс гарч ирэв. Түүний туулж өнгөрүүлсэн уй гашуу, сэтгэлийн зовуурь нь урьдын толигор сайхан царайд нь үрчлээ болон үлджээ. "Дориан Грейн хөрөг зураг" шиг ганган царай нь Дейнагийн сэтгэлд хоногшин үлдсэн билээ.
Эйлиний хажууд дундын насны аятайхан эр малийтал инээмсэглэн зогсож байв. Эйлин охиноо тэврэн,
- Дейна минь хүрээд ирлээ! Энэ чинь Кимбал байна шүү дээ! хэмээн хөөрөв.
- Ээжээ...
Питер хажуугаас ярианд оролцон,
- Дейна Эванс гэдэг чинь ийм хүн байх нь гээч! Би үйлчлүүлэгч нартаа чиний тухай их ярьдаг юм! Нөгөө хүү чинь энэ үү? Хүүш, чамайг тахир дутуу хүүхэд гэж хэн ч хэлээгүй шүү! Ийм насан дээрээ өрөөсөн гартай болох ч гэж дээ! Даанч харамсалтай юм! хэмээн урсгахад Дейнагийн судсаар гүйж байгаа цус царцах шиг балмагдсан жаалыг харах сэхээгүй болжээ.
Томкинс толгой сэгсрэн ярилаа,
- Хүү минь ийм гай нүүрлэхээс өмнө манай компанид даатгалтай байсан бол одоо баяжсан байх нь дамжиггүй! Одоо үүнийг яриад яах юм билээ! Гэрт орцгооё. Та нар өлссөн байлгүй.
Дейна арай чүү ам нээж,
- Өлсөхөө больчихлоо. Ээж минь уучлаарай, бид одоо буцлаа. Кемаль бид хоёр Вашингтон орохоор явлаа гэлээ.
- Дейна минь өршөөж үзээч, би...
- Би ч бас их харамсаж байна. Та юу хийж байгаагаа мэдэж байгаа биз, энэ бүхэн чинь асар том алдаа битгий байгаасай гэж найдъя. Сайхан хуримлаарай.
- Дейна...
Дейна Кемалийг хөтлөн явсаар машиндаа суугаад хөдлөхөд аргаа барсан Эйлин араас нь хараад хоцорчээ. Питер бас мэл гайхан хоцорчээ.
- Би болохгүй юм хэлчихсэн юм уу?
- Тийм юм хэлээгүй, Питер. Тийм юм огт хэлээгүй хэмээн Эйлин санаа алдав.
Буцах замдаа царай барайлган дуугаа хураасан Кемалийг Дейна үе үе ажиж явснаа,
- Хүү минь санаагаар унасны хэрэггүй. Зарим муу хүмүүжилтэй улс эв дүйгүй ярьдаг юм гэвэл Кемаль,
- Тэрний хэлдэг зөв. Би үнэхээр тахир дутуу юм чинь гэсэнд Дейнагийн дуу чангарч,
- Битгий ингэж ярь! Хүнийг хөл гарын бүтэн эсэхээр үнэлдэггүй юм. Санаа сэтгэл л хамгийн гол зүйл шүү! гэжээ.
- Тийм үү? Миний талаар юу хэлж болох вэ? Би ямар хүн бэ?
- Чи бол тамын тогооноос амьд мэнд гарсан хүүхэд. Би чамаар бахархаж явдаг. Тэр хүн нэг юмыг онож хэлсэн шүү. Би үнэхээр өлбөрч үхэх нь. Чи энэ мэтийг сонирхохгүй байж юун магад, харин би бол тэр харагдаж байгаа "Макдоналдс"-т очиж хооллох минь гэхэд Кемаль,
- Болж байна! хэмээн мушилзав.
Ийнхүү тэр өдөр дажгүй өнгөрөв. Кемаль сэтгэлийнхээ шаналлыг түр умартаж, ухаан санаа нь овоо сэргэсэн. Кемалийг унтуулж орхиод, зочны өрөөнд элдвийг эргэцүүлэн бодохоор гарав. Зурагт асааж бүх сувгийг сольж үзэхэд Гэри Уинтроп хэрхэн алагдсан тухай дэлгэрэнгүй ярьж элдэв таамнал дэвшүүлж байх ажээ.
"...хулгайны фургон машин дотроос алуурчдыг олох ул мөр олдоно хэмээн найдаж байна...".
"..."беретта" бууны сумны хоёр хонгио олдсон. Зэвсэг худалдаалдаг бүх дэлгүүрийг цагдаагийн газраас шалгаж байна. Энэ нь..."
"...нийслэлийн баруун хойт хэсгийн нэр төртэй хэсэгт Гэри Уинтропыг зэрлэгээр хөнөөсөн явдал юу харуулав гэвэл, бид бүхний хэн ч гэсэн..."
Дейна, сэтгэлийн угт эргэлзээ болон шигдсэн нэгэн бодлыг үгээр илэрхийлж чадахгүй байлаа. Харин өглөө сэрэхдээ энэхүү түгшүүрийн учрыг ухааран ойлгожээ.
Мөнгө болон үнэт эдлэлийн зүйлүүд байсан. Алуурчид яагаад үүнийг авсангүй өнгөрсөн бэ?
Өглөө босож кофе буцалгангаа, цагдаагийн газрын дарга Бернеттийн хэлсэн зүйлийг санах гэж оролдов.
- Хулгайд алдагдсан уран зургийн жагсаалт танайд байгаа юу?
- Байлгүй яахав. Бүх нийтийн сайн мэдэх зургууд юм чинь. Бид тэр жагсаалтыг бүх музей, хуучны үнэт эдлэлийн дэлгүүр, цуглуулга сонирхогчдод тараасан. Ядаж ганц зураг гараад ирвэл энэ хэргийг илрүүлсэнд тооцож болно шүү.
Тэр зургуудыг ил борлуулж болохгүй гэдгийг дээрэмчид мэдэж байсан. Энэ нь, хэн нэгэн баян цуглуулга сонирхогч Гэрийн цуглуулгад гар дүрж өөрөө эзэмдэн авах зорилгоор гэмт хэрэг үйлджээ гэсэн үг мөн үү? Гэтэл тийм баян хүн маань ямар ч ёс суртахуунгүй, яргачидтай зууралдах хэрэг юу билээ? Тэгвэл өөрөө өнөөх яргачдын гарт орж, тэдний шахан сүрдүүлэхээс салж чадахаа болино гэсэн үг!
Ням гарагт онцын үйл явдалгүй өнгөрчээ. Даваа гаргийн өглөө Кемалийг сэрээж хооллоод сургуульд нь хүргэж өгөхдөө гулдан хаалга тийш гэлдрэн яваа хүүг баахан харж байгаад машинаа асааж Индиана-авенюд байх цагдаагийн хэсэг дээр очихоор явлаа.
Гэри Уинтропын амины хэргийг мөрдөн шалгах ажлыг хариуцаж авсан эрүүлч Финикс Уилсон нь яах аргагүй мэргэжлийн хүн юм. Цагдаагийн ажилтны хүнд хөдөлмөр, ярвигтай туршлага нь тэр хүнийг зожиг зантай нэгэн болгосон, үүнийгээ цагаатгаж бүх биеийг нь эрээчсэн гүнзгий сорвиороо гайхуулдаг ажээ.
Дейнаг хараад нүүрээ үрчийлгэн ярвайж,
- Би огт ярилцлага өгөхгүй шүү. Энэ хэргийн талаар мэдээлэх зүйл гарвал бусад хүмүүсийн хамт хэвлэлийн хурал дээрээс сонсоорой гэхэд нь Дейна зөрж,
- Би ярилцлага авах гэж ирээгүй гэвэл сайх эр эргэлзэн мушилзах аялаад,
- Нээрэн үү? гэв.
- Нээрэн шүү. Би хулгайд алдсан зургуудыг сонирхож явна. Танд тэдний жагсаалт байгаа юу?
- Байвал яах вэ?
- Надад нэг хувь хуулбар өгч болох уу?
- Та түүгээр яах гээв? Та юу сэдээд байгаа юм? гэж хардсан янзтай асуув.
- Тэр алуурчид чухам ямар ямар зураг авсныг мэдэх гэсэн юм. Тэгээд үдшийн мэдээгээр гаргавал зүгээр юмсан. Ямар нэгэн юм харсан хүн гараад ирж юун магад.
Сайх цагдаа хөмсөг өргөн инээмсэглэж байснаа:
- Муугүй санаа байна. Хэчнээн олон хүний сонорт хүрэх тутам гэмт этгээдүүд зургийг худалдах боломжийн хүрээ хумигдах болно. Тэд нар хорин ширхэг уран зураг авсан боловч түүнээс ч олныг үлдээсэн байгаа юм. Хүнд юм өргөхөө залхуурсан байж таарна. Би жагсаалтын хуулбарыг аваад ирье.
Тэгээд сайх эр баахан залхуутай босоод гарлаа. Удаж төдөлгүй хоёр хуудас цаас барин орж ирлээ.
- Авсан зургуудын жагсаалт энэ байна. Энэ нь өөр жагсаалт байгаа юм.
- Энэ нь юун жагсаалт юм бэ?
- Дээрэмчдийн үлдээсэн зургуудыг оруулаад Гэри Уинтропын гэрт байсан бүх зургийн жагсаалт байгаа юм.
- Одоо л учрыг оллоо! Танд маш их талархан баярлалаа.
Хонгилд гарахын хамт нөгөө бичгүүдийг судалж гарлаа. Унших тутам учир нь олдохгүй байжээ.
Гадаа ширүүн салхитай байсныг үл анзааран "Кристи" орохоор яарлаа. Тэнд дэлхийд нэртэй хуучны эдлэлийн үнэ хаялцуулах худалдаа явагдаж байсан юм. Нойтон цас орсоор байсан боловч Зул сарын баярын өмнө хоршоо дэлгүүрээр явсан хүмүүс дулаан орон гэрийн бараа харах гэж яарах учир гудамж дүүрэн хүнтэй байлаа.
"Кристи"-д орж очихын хамт, нэрд гарсан зурагтын сурвалжлагчийг таньсан менежер тосон угтаж,
- Эванс ахайтан та ирсэн нь их завшаантай хэрэг! Танд үйлчлэхдээ баяртай байна! Ямар хэргээр ирэв?
- Надад уран зургийн хоёр жагсаалт байгаа юм. Зураг нэг бүрийн үнэ ханшийг мэдэх гэсэн юмсан.
- Үүнийг мэдэж болно. Би дуртайяа тусална. Наашаа яваарай...
Сэтгэл зовсон байдал нь ор сураггүй алга болж, нүдний харц нь цогтойёо гялалзах Дейна хоёр цагийн дараа Мэтт Бейкерийн ажлын өрөөний босгыг алхангуут,
- Туйлын хачирхалтай юм болоод байна гэжээ.
- Балмагдсандаа болоод бүх нийтийг хамарсан хуйвалдааны бас нэг онол гаргаад ирээгүй биз дээ?
- Чи өөрөө тунгаан бодогтун гэж Дейна хэлээд урт жагсаалтыг Мэттэд гардуулж
- Гэри Уинтроп эзэмшиж байсан урлагийн бүх бүтээлүүд наана чинь байгаа. Би "Кристи"-д очиж, эднийг үнэлээд өгөөч гэж гуйсан юм гэхэд Мэтт нөгөө жагсаалтыг гүйлгэн хараад
- Чөтгөр ав гэж, энэ чинь цөмөөрөө хүнд жингийнхэн байна. Өөрөөр хэлбэл, "үнэт эрдэнэс" гэж хэлэх гэсэн юм. Ван Гог, Матисс, Пикассо, Моне гээд л... Мундаг эд юмаа, хэлэх үг алга. За тэгээд яах учиртай болж байна?
Дейна, хулгайлагдсан хосгүй бүтээлүүдийг багтаасан арай богинохон жагсаалтыг Мэттэд өгч,
- Одоо үүнийг үзээрэй гэхэд Мэтт уншиж үзэв.
- Камидд Писарро, Мари Лоренсин, Поль Клее, Морис Утрилло, Анри Лебасск нарын бүтээл байх нь. Чиний яах гээд байгааг ойлгохгүй юм.
Дейна алгуурхан тайлбарлаж эхэллээ,
- Эхний жасаалтад байгаа ихэнх зураг нь тус бүр арван сая гаруй долларын үнэтэй. Дээрмийн үеэр хулгайлагдан хоёрдугаар жагсаалтад орсон бараг бүх зураг нь хоёр зуун тавин мянган доллар, зарим нь түүнээс ч хямд байгаа юм.
Мэтт учрыг олж ядан анивчиж,
- Тэр дээрэмчид төдий л их үнэтэй биш зургуудыг авсан болж байна уу? гэсэнд Дейна толгой дохин жаахан бөхийж суугаад,
- Яг тийм. Жирийн хулгайчууд байсан бол ил байсан бэлэн мөнгө, үнэт эдлэлүүдийг авах байсан. Тэднийг хэн нэгэн этгээд хөлслөн авч уран зургийн хулгайд мордуулсан болгож бидэнд ойлгуулахыг хичээсэн шиг байна. Гэтэл энэ жагсаалтад орсон зургуудын байдлыг үзвэл тэр дээрэмчид урлагийн талаар ямар ч ойлголтгүй амьтад юм. За тэгвэл өнөөх дээрэмчид тэдний гэрт нэвтрэн орсны жинхэнэ шалтгаан нь юу байна? Буу зэвсэггүй байсан Гэри Уинтроп тэдэнд эсэргүүцэл үзүүлж чадаагүй байж таарна. Тэгвэл түүнийг яах гэж алдаг билээ?
- Тэгвэл Гэри Уинтропыг алах гэсэн хорон санааны халхавч болгож дээрэм тонуул хийсэн болж байна уу?
- Би өөрөөр тайлбарлаж чадахгүй байна.
Мэтт мөрөө эв дүйгүй хөдөлгөж чамархайгаа маажаад,
- Бүр эхнээс нь тунгааж үзье. Гэри Уинтроп өстөн дайсныхаа гарт алагджээ гэж үзье. Гэтэл тэдний удмынхныг хүйс тэмтрэх нь хэнд хэрэгтэй байх билээ? гэсэнд Дейна санаа алдан,
- Мэдэхгүй юм. Би үүнийг тодруулах гэж оролдоод байгаа юм гэхэд Мэтт,
- Битгий дэндүү улайрч үзээрэй хэмээн сануулжээ.
Доктор Арман Дейч бол нийслэлийн нэртэй сэтгэл зүйчдийн нэг билээ. Малигар өргөн духтай, мэргэжилдээ таарсан хурц цэнхэр нүдтэй ахимаг насны энэ эр хичээж зав гарган, Дейнатай хэдхэн минут уулзахыг зөвшөөрсөн юм. Дейна орж очиход суудлаасаа бос- сонгүй зөвхөн толгой дээш татан,
- Эванс ахайтан мөн үү? гэжээ.
- Мөн байна. Тантай уулзахаар махран зүтгэсэнд доктор та уучлаарай, гэвч надад хойшлуулшгүй чухал ажил гараад болоогүй юм.
- Ямар хэргээр надтай уулзах гэсэн юм бэ?
- Уинтроп удмынхны гэр бүлд тохиосон аймшигтай хувь тавиланг та бэлхнээ мэдэж байгаа.
- Мэдэлгүй яахав. Хэцүү юм болсон шүү. Бусдад битгий тохиолдоосой билээ. Золгүй явдлууд шилээ дараад хөвөрчих юм.
- Энэ нь золгүй явдал биш байвал яах билээ?
- Яалаа гэнээ? Та юу гэх гээд байна?
- Тэднийг хөнөөсөн байж болох магадлал байгаа юм.
- Хөнөөсөн гэнээ? Уинтропын гэр бүлийг үү? Эванс ахайтан, энэ чинь магадлал багатай юм шиг санагдаж байна хэмээн жуумалзахад Дейна,
- Гэвч үгүй гэх газаргүй юм хэмээн сөргөв.
- Та яагаад ингэж таамаглах болов?
- Зүгээр л... зүгээр л хар сэжгийн төдий юм. Зөн совин гэх үү дээ хэмээн Дейна үнэнээ хэлжээ.
- Зөн совин юм байж. Ойлголоо.
Доктор Дейч эгцрэн сууж Дейнагийн өөдөөс анхааралтай ширтэн харлаа.
- Сараево хотоос таны ирүүлсэн олон сурвалжилгыг үзэж байлаа. Тань шиг чин сэтгэлээсээ ярьж чаддаг сурвалжлагч ховор шүү.
- Баярлалаа.
Дейч ширээн дээрээ тохойлдон Дейнаг цоортол ширтэн шалгаасаар байв:
- Та саяхан болтол дайны нурам дотор байсан, тийм байхаа?
- Харамсалтай нь тийм.
- Тэгэхлээр та эвдрэл сүйрэл, үхэл хүчирхийлэл, зөвхөн томчуул төдийгүй бас хүүхдүүдийг зэрлэгээр хөнөөхийг нүдээрээ үзсэн гэрч болсон биз дээ?
Энэ хүн юу хэлэх гээд байна? хэмээн Дейна сэргэмжилж эхлэв.
Ингээд түүний асуултад хариулахгүй өнгөрөхөд доктор түүний огт тоосон янзгүй.
- Эр хүн ч амар давмааргүй стресстэй болсон байлгүй. Танд маш хүнд байсныг ойлгож байна гэхэд нь Дейна толгой дохив.
- Та хэзээ эргэж ирсэн бэ? Тав-зургаан сар болж байгаа юу?
- Гурван сар болж байна.
Докторын сэтгэл ханасан янзтай толгой дохилоо.
- Хэвийн амьдралд эргэж оръё гэхэд бага хугацаа өнгөрчээ, тийм биз? Одоо ч гэсэн унтах нойрондоо хар даран зүүдэлдэг байх даа.
Дейна төдий л эелдэг биш байдлаар түүний яриан дундуур орж,
- Би солиорсон хүн биш шүү, доктор минь. Надад бодит нотолгоо байхгүй нь үнэн, гэвч Уинтропынхан амь үрэгдсэн явдал нь эмгэнэлтэй тохиолдол биш байсан гэж үзэж шалтгаан байгаа юм. Таныг надад туслах болов уу гэж найдаад ирсэн минь энэ гэлээ.
- Би туслах гэж үү? Яаж туслах болж байна?
- Ямар шалтаг байж болохыг мэдэх гэсэн юм. Бүхэл бүтэн гэр бүлийг газрын хөрснөөс арчих зорилт тавьсан хүнд ямар шалтаг байж болох вэ?
Доктор Дейч анхаарлаа төвлөрүүлэн уруулаа жимийж үзсэнээ ярьж эхлэв:
- Цус урсгах дон туссан хэнээрхлээс үүдэн гарсан тохиолдол түүхэнд байдаг л юм. Удам дамжсан өш хонзонгийн золиос болсон... Вендетта байна. Италийн мафийнхан хүүхэд эмэгтэйчүүдийг өчүүхэн ч өрөвдөлгүй олон гэр бүлийг устгаж байсан удаатай. Мэдээж хэрэг, энэ бол эрх мэдэл, зах зээл... мансууруулах бодисын төлөө хийсэн тэмцлээс улбаалж гарсан байдаг юм. Эсвэл айл өрхийн гишүүдийн хэн нэгэнд хорсон гомдсоноос улбаалж ос хонзон авах дон туссанаас улбаатай байх ч бий. Нөгөө талаас нь аваад үзвэл, алж хядах шалтгаангүй байлаа ч гэсэн хоосон хийрхлийн дон туссан алуурчин байж болох талтай.
- Таны хэлсэн зүйлүүдийн аль аль нь таарахгүй юм шиг байна.
- Тэгвэл буурал хорвоогийн түүхэнд эрт балар цагаас байсаар ирсэн ганц шалтгаан байж таарна. Тэр нь мөнгө шүү дээ.
Мөнгө гээд байгаа.
Дейна энэ тухай бодож байсан удаатай билээ.
Уинтропын мөнгө хэнд шилжих ёстой вэ?
Түүнийг хөнөөсөн нь хэнд ашигтай билээ?
Өв залгамжлагч нь хэн байж таарах вэ?
"Кэлкин, Тейлор, Андерсон" хэмээх өмгөөлөх пүүсийн тэргүүн Уолтер Кэлкин бол Уинтропныхны удамд итгэмжлэгдсэн хуульчаар хорин таван жил ажилласан хүн юм. Үе мөчний архаг өвчнөөр эрэмдэг болсон энэ жилчиг өвгөн цаг үргэлж өвчин эргүүлж, бараг явж чадахаа больсон хэдий ч хурц саруул ухаан нь хэвээр үлджээ. Дейна тэр хүнтэй утсаар ярих, болж өгвөл нүүр тулан уулзах гэж түүний нарийн бичгийн дарга хүүхнийг удтал царайчилсан юм. Энэ бүхний эцэст Кэлкинтэй уулзахаар өрөөнд нь орж очиход сайх өвгөн толгой дохисон болж,
- Та Уинтропныхны хөрөнгө хогшлын талаар надтай ярилцах гэсэн билүү? гэжээ.
- Тэгсэн юм..
- Тэр сайхан улс ингэж муугаа үзсэнийг одоо болтол итгэж чадахгүй байгаа юм гээд уртаар санаа алдав.
- Та тэдний хууль эрхийн болон санхүүгийн асуудлыг хариуцдаг байсан юм байна.
- Манай пүүс хариуцдаг байсан юм.
- Кэлкин гуай, нууц биш бол ийм асуултад хариулж өгнө үү. Тэдний дээрх ажил төрлийг хариуцан ажиллаж байхад чинь ямар нэгэн ер бусын юм тохиолдож байв уу?
Кэлкин гуай нэгийг асуусан мэт хөмсөг өргөн харав.
- Ер бусын юм уу? Та ямар утгаар асууж байна?
- Би жаахан эвгүй байдлаар асуугаад байгаагаа... ойлгож байна.
Тэдний гэр бүлийн гишүүдийн аль нэг нь элдэв заналхийлэл юм уу... сүрдүүлэгт автаж байсан удаа бий юу? хэмээн Дейна болгоомжлон асуув.
Хэсэг зуур чимээгүй болцгоов.
- Тэд нар хэн нэгэн хүнд их хэмжээний мөнгө төлдөг байсан бол би заавал мэдсэн байх учиртай гэж байгаа юм уу?
- Та яг зөв ойлгожээ.
- Тиймээ, мэдэх ёстой байсан. Тэдний бүх зардал манай пүүсээр дамжиж хийгддэг байсан юм чинь мэдэх учиртай л даа.
- За тэгээд тиймэрхүү юм тохиолдож байсан уу?
- Огт үгүй. Та ямар нэгэн шударга биш тоглоом болдог байсан мэтээр сэжиглэж байгаа юм уу даа? Би ингэж хэлэх байна. Таны дэвшүүлсэн таамнал наанадаж инээдэмтэй зүйл байна.
Гэвч Дейна мөчөөгөө өгсөнгүй.
- Гэтэл тэд нар цөмөөрөө үхлээ. Харин тэдний олон арван тэрбумаар хэмжигдэх хөрөнгө хогшил байж байгаа. Уинтропныхны хөрөнгө хогшлыг ямар хүн өвлөн авах талаар хэлээд өгвөл ихэд талархах болно.
Кэлкин хайрцагтай эмнээс нэг үрэл гаргаж усаар даруулан уухад Дейна хүлээсээр байлаа.
Өвгөн доктор жаахан тээнэгэлзэж байгаад,
- Эванс ахайтан, бид үйлчлүүлэгчийнхээ санхүүгийн асуудлын талаар гаднын хүнд ярьдаггүй юм. Харин одоо энэ нь бидний ярианд хамаарахгүй болжээ. Яагаад гэвэл, маргааш бид нар хэвлэлийнхэнд зориулж нээлттэй мэдэгдэл хийх гэж байгаа юм гэлээ.
"Тэгвэл буурал хорвоогийн түүхэнд эрт балар цагаас байсаар ирсэн ганц шалтгаан байж таарна. Энэ нь мөнгө шүү дээ".
Уолтер Кэлкин өндийсхийж,
- Тэдний гэр бүлийнхнээс ганцаараа амьд үлдээд байсан Гэри Уинтроп үхсэний дараа... хэмээн эхлэхэд Дейна амьсгаа даран чагнаж байтал,
- Тэднийхний бүх хөрөнгө хогшил буяны байгууллагуудад шилжиж очих юм гэжээ.


Top
   
PostPosted: Mar.08.17 11:40 pm 
Offline
Дархан Гишvvн
Дархан Гишvvн
User avatar

Joined: Apr.24.12 1:04 pm
Posts: 208
Бүлэг 6.

Зурагтын багийнхан үдшийн мэдээ бэлдэж байлаа. "А" студид хөтлөгчийн ширээний ард суусан Дейна үдшийн мэдээнд засвар оруулахаар хамгийн сүүлд ирсэн зүйлүүдийг судалж байв. Бүтэн өдрийн турш цахилгаан мэдээний олон агентлаг, цагдаагийн газрын мэдээллийн албанаас ирсэн материалуудыг нарийвчлан судалж, ялган авдаг юм.
Дейнатай зэрэгцэн Жефф Коннорс, Ричард Мелтон нар суусан байх агаад Анастия Мэнн хүүхэн сурсан заншлаараа мэдээ эхлэх цагийн дохио өгөхөд дурангийн улаан гэрэл асаж, нэвтрүүлэгчийн дуу студи дүүрэн цуурайтлаа.
- WTN сувгаар Дейна Эвансын хөтлөн явуулдаг арван нэгэн цагийн мэдээ эхэлж байна...
- ...бас Ричард Мелтон хамтран хөтлөх болно гэж Дейна мишээл тодруулан өгүүлэхэд Мелтон дурангийн өөдөөс харж толгой дохиод,
- Спортын үйл явдлыг Жефф Коннорс тайлбарлана. Маргаашийн цаг агаарын байдлын талаар Мартин Гриер тайлбар өгнө. Бидэнтэй хамт байгаарай гэхэд Дейна дахин инээмсэглэж,
- Би хөтлөгч Дейна Эванс байна гэв.
- Би Ричард Мелтон байна.
- Бид нар, бүтээгүй өнгөрсөн нэгэн дээрмийн хэргийн тухай мэдээгээр энэ үдшийн уулзалтаа эхэлж байна. Дарсны дэлгүүрийг эвдлэн орсон дээрэмчдийг мөшгөн хөөж баривчлан саатуулсан байна. Энэ ажил хэрхэн хийгдсэнийг та бүхэнд толилуулъя.
"Вашингтон трибьюн" корпорацийн нисдэг тэрэгний дотоод байдал дэлгэц дээр гарч байна. Нисдэг тэргийг урьд нь цэргийн нисэгчээр ажиллаж байсан Норман Бронсон жолооджээ. Түүний хажууд Элис Баркер хүүхэн суужээ.
Дурангийн байрлалыг өөрчлөхөд тэртээ доор ургаа мод мөргөн зогссон седан машиныг эргүүлийн гурван машин бүсэлсэн харагдана.
Элис ярьж байна,
- Пенсильвани-авенюд байдаг "Хейли" гэх дарсны дэлгүүрт хоёр хүн нэвтрэн орж, худалдагчийн мөнгийг дээрэмдэхээр завдахад тэр худалдагч балмагдаж цочирдоогүй учир дохиоллын хонхыг дарсан тэр мөчөөс эхлэн тэдний араас хөөж эхэлсэн юм. Халдан ирсэн дээрэмчид зугтан зайлахыг хичээсэн боловч цагдаагийн машинд хөөгдөн дөрвөн бээр газар явсны дараа мод мөргөсөн байна.
Энэ ажиллагааны зургийг компанийн нисдэг тэрэгнээс авчээ. Зурагтын дэлгэц харж суусан Дейна шагшиж ядан инээмсэглэж байв. Эллиотыг ятган байж нисдэг тэрэг авхуулсан явдал бол Мэттийн бүтээсэн хамгийн шилдэг ажил болжээ. Ийм маягаар хийсэн сурвалжилгыг харахад тэс өөр сэтгэгдэл төрөх ажээ.
Цааш үргэлжлүүлэн гурван хэсэг сурвалжилга үзсэний дараа ээлжит зар сурталчилгааны дараа эргэн уулзацгаая гэж Дейна хэллээ. Найруулагчийн өгсөн дохиогоор зар сурталчилгаа эхлэхэд Ричард Дейна руу эргэн харж,
- Гадаа юу болж байгааг харав уу? Яасан хүйтэн өдөр вэ! гэхэд Дейна инээж,
- Тийм байна. Манай цаг уурч баларч дээ! Одоо заналхийлсэн захидлууд цувах байлгүй! гэв.
Дурангийн улаан гэрэл ассан боловч нэвтрүүлэг эхлэх дохио гараагүй байв. Харин хэдхэн секундийн дараа хяналтын дэлгэц дээр цувран гарах бичгийг Дейна уншиж эхэллээ:
- Шинэ жилийн босгон дээр бид хоёр...
Энэ өгүүлбэрийн ерөнхий утга санааг ухаарсан Дейна мэл гайхан халаглав.
- ...гэрлэмээр байна. Тэгвэл бид хоёр жил болгон яг энэ үеэр давхар баяр тэмдэглэж байх болно.
Хянах зурагтын хажууд инээмсэглэн зогсох Жеффийг олж харсан Дейна дурангийн өөдөөс харж шал хачин хоолойгоор,
- Одоо бас нэг бяцхан... жижиг зар сурталчилгаа үзүүлье гэхэд дохионы улаан гэрэл унтрахын хамт яаран босож,
- Жефф! хэмээн дуу алджээ.
Тэр хоёр тэврэлдэн авлаа.
За юу гэмээр байна? хэмээн Жефф асуусанд Дейна түүнд улам наалдан,
- Тийм ээ. Тэгэлгүй яахав. Гэрлэнэ! гэж шивнэхэд студи дүүрэн хашгиралдан алга ташжээ.
Хүмүүс тэндээс холдож сүйт хоёр үлдэхэд Жефф,
- Ямар хурим хиймээр байна хонгор минь? Сүртэй том, дунд зэргийн, даруухан хуримын алийг хийх вэ? гэж асуув.
Дейна бүр жаахан охин байхаасаа дуулиантай хуримын тухай мөрөөддөг байжээ. Өөрийгөө урт захтай, тор даруулан хадсан гоёлын хувцастай байгаагаар төсөөлөн боддог байсан юм. Бас кинонд гардаг шиг, урт удаанаар бэлдэж... зочдын нэрсийн жагсаалт гаргаж.. тусгай пүүсээр үйлчлүүлэн хуримын дайллага хийж... найз хүүхнүүдээ цуглуулан... сүмд очиж хуримлахыг хүсдэг байсан билээ. Бүх найз нөхөд нь цуглаж бас ээж нь ирнэ. Амьдралд нь тохиох тэр аз жаргалтай өдөр тулж ирээд байлаа.
- Дейна хэмээн Жефф дуудахад сайх хүүхэн тансаг мөрөөдлийн ертөнцөөс арай ядан хөндийрчээ.
Тийм сүртэй хурим хийвэл ээжийгээ шинэ нөхөртэй нь хамт урьж, Кемалийг зовлонд унагана.
- Хоёулаа оргож зайлаад нууцаар гэрлэх үү? гэж Дейна асуусанд Жефф гайхсан боловч санал нийлж,
- Чи ийм бодолтой байгаа бол бололгүй яахав. Чамд л сайхан байвал болох нь тэр гэж хариулав. Кемаль энэ шинэ мэдээг дуулаад туйлаас баярлаж
- Жефф бидэнтэй хамт байх юм уу? гэж асуусанд,
- Тэгэлгүй яахав! Бид бүгдээрээ хамт байх болно. Чи жинхэнэ гэр бүлтэй болох нь энэ гэв.
Жаал хүүтэйгээ хамт ирээдүйн тухай яриа дэлгэн сэтгэл нь хөөрсөн Дейна хүүгийн орны дэргэд бүтэн цаг суужээ. Хамтдаа байна гэдэг бол ид шидийн сайхан үг мөн! Одоо гурвуулаа боллоо. Аав, ээж, хүүтэй айл боллоо!
Кемалийг унтуулж орхиод, унтлагын өрөөндөө очиж компьютер асаагаад интернетэд "Орон сууц" гэсэн нэрийн дор байх вэб хуудсуудыг хайж эхэллээ.
Орон сууц, орон сууц... Тэднийд хоёр унтлагын өрөө, хоёр ариун цэврийн өрөө, зочны өрөө, гал тогоо, хооллох өрөө, хоёр ажлын өрөөтэй байр хэрэгтэй байлаа. Ийм сууц олох нь төдий л хэцүү биш билээ.
Тэгж байтал Гэри Уинтропын эзэнгүй байшин санаанд нь гэнэт орохын хамт хамаг ухаан бодол нь өнөөх сэтгэл зовоосон оньсогод ханджээ.
Чухамдаа очиход тэр нэгэн шөнө юу болж өнгөрсөн бэ? Дохиоллын системийг хэн салгав? Эвдэж хэмхэлсэн ул мөр байгаагүй, тэгвэл дээрэмчид хэрхэн нэвтэрсэн бэ?
Гар нь хар аяндаа "Уинтроп" гэсэн товчийг даржээ.
Би чинь юу болоод байна аа? Яагаад өөрийнхөө ажил төрлийг бодож чадахгүй болчхоод байгаа юм бэ?
Дэлгэц дээр хэзээний танил болсон мэдээлэл гарч ирлээ.
Холбооны шинжилгээ Бүс нутаг Америкийн Нэгдсэн улс Вашингтон, Колумб дүүрэг Улс төр судалгааны агентлаг.
* Уинтроп Тейлор. Итали улстай байгуулсан худалдааны чухал хэлэлцээрт гарын үсэг зурахад Орост суугаа элчин сайд Тейлор Уинтроп оролцов.
* Уинтроп Тейлор. Ядуу зүдүүгийн зовлон амсаж явсан тэрбумтан Тейлор Уинтроп улс орондоо зүтгэх үйлст өөрийгөө зориулжээ.
* Уинтроп Тейлор. Уинтропын гэр бүлийнхэн, сургуулийн, номын сан, хот тохижуулан хөтөлбөрт туслах зориулалттай буяны олон сан байгуулжээ...
Уинтропын гэр бүлд интернетийн дөчин таван вэб-хуудас байдаг ажээ.
Интернэтээр орон сууц хайхаар шийдтэл нэгэн гайхалтай мэдээлэл түүний нүдэнд өртжээ.
* Уинтроп Тейлор. Түүнтэй шүүхээр заргалджээ. Тейлор Уинтропын нарийн бичгийн даргаар ажиллаж байсан Жоан Сайниси шүүхэд зарга мэдүүлсэн боловч хожим нь нэхэмжлэлээ буцаан авч, тавьсан бүх шаардлагаасаа татгалзжээ.
Дейна энэ мэдээллийн жинхэнэ утгыг ойлгож ядан хэд дахин уншиж үзэв. Шүүхээр заргалдсан гэнээ? Ямар нэхэмжил гаргасан байх билээ? Тэр Жоан Сайниси гэгч бүсгүй яах гэсэн юм бол?
Бусад вэб хуудсуудыг шалгаж үзэхэд шүүхийн хурлын тухай дахин дурссан зүйл байсангүй. Тэгэхлээр нь компьютер дээрээ "Жоан Сайниси" гэж бичээд харахад хоосон байжээ. Уинтропын нарийн бичгийн дарга байсан тэр бүсгүй интернетэд холбогдоогүй шиг байжээ.


Top
   
PostPosted: Mar.08.17 11:41 pm 
Offline
Дархан Гишvvн
Дархан Гишvvн
User avatar

Joined: Apr.24.12 1:04 pm
Posts: 208
***

- Холбооны нууц шугам мөн үү?
- Мөн байна, эрхэм ээ.
- Нөгөө объектын шалгаж үзсэн Интернетийн бүх вэб хуудас хэрэгтэй байна.
- Бид зохих арга хэмжээг нэн даруй авах болно.

***

Дейна маргааш өглөө нь Кемалийг сургуульд хүргэж өгөөд ажил дээрээ ирэнгүүт Вашингтоны утасны лавлахыг үзжээ.
Жоан Сайниси гэсэн нэр огт байсангүй. Мэриленд... Виржини... мэтийг шалгаж үзлээ...
Юу ч бүтсэнгүй. Тэр Жоан гэгч нэг тийшээ нүүсэн болов уу.
Мэдээний редакцийн продюсер Том Хокинс гаднаас орж ирээд,
- Өчигдөр манай рейтинг бүх дээд амжилтыг эвдсэн байна лээ гэхэд Дейна баярлаж,
- Сайхан хэрэг байна! Телефон холбооны компанид таньдаг хүн байна уу? гэж асуув.
- Байлгүй яахав. Чамд утасны дугаар хэрэгтэй болоо юу?
- Үгүй дээ. Нэг дугаар шалгаж үзэх гэсэн юм. Энэ дугаарыг утасны лавламжид бичээгүй орхисон шиг байгаа юм. Чи надаа туслах уу?
- Нэрийг нь хэлээд аль.
- Жоан. Жоан Сайниси.
- Дуулсан нэр шиг байх юм. Би яагаад мэддэг сэн билээ?
- Тейлор Уинтроптой шүүхээр заргалдаж байсан юм билээ.
- А-а тийм, одоо саналаа. Нэг жилийн өмнө юмсан! Чи тэгэхэд Югославт байсан. Би чинь бөөн дуулиан дэгдлээ гэж хөөрцөглөөд давхиж байтал тэр дорхноо чимээгүй болсон юм даг. Одоо тэр бүсгүй Европт байгаа болов уу, гэсэн ч би нарийн тодруулахыг хичээе.
Арван хэдэн минут болж байтал Том утасдаж байна гэж Оливия Уоткинс хэлэхлээр харилцуурыг авч,
- Би байна, Том оо гэв.
- Жоан Сайниси чинь Вашингтонд байгаа юм байна. Утасны дугаарыг оллоо. Хэрэгтэй бол бичээд ав.
Дейна баярлан үзэг шүүрч аваад,
- Чи их сайн байна! За хэлээрэй гэлээ.
- Тав-тав-тав-хоёр-зургаа-ес-тэг.
- Баярлалаа.
- Ганц "Баярлалаа" гээд зогсохгүй шүү. Өдрийн хоол даагаарай.
- Мэдлээ.
Зурагтын мэдээ боловсруулдаг Дин Ульрих, Роберт Фенвик, Мария Тобозо нар гаднаас сандчин орж ирээд Роберт нь,
- Цаана чинь цусан гол урсаж байна! Төмөр замын хоёр осол гарч, онгоц дэлбэрэн, аймшигтай гулсалт болсон гэнэ гэлээ.
Дөрвүүлээ нийлэн урсгал үйл явдлуудын тухай олон мэдээллийг уншихаас өөр аргагүй болжээ. Хоёр цагийн дараа бүх хүмүүс тарсны дараа Жоан Сайнисийн утасны дугаар тэмдэглэж авсан цаасны тасархайг авч утасдлаа.
Сайниси ахайтны гэр байна гэж нэг эмэгтэй хариу өгөв.
- Би Дейна Эванс гэдэг хүн байна. Сайниси ахайтантай ярьж болох уу?
- Түүний ярих эсэхийг асуугаад ирье. Түр хүлээж байгаарай.
Дейна сандарч утасны харилцуурыг зад атгаад сууж байтал эмэгтэй хүний аядуу зөөлөн, зориг муутайхан дуу гарав.
- Байна уу...
- Сайниси ахайтан уу?
- Тийм байна.
- Би Дейна Эванс байна. Би тантай...
- Нөгөө Дейна Эванс мөн үү?
- За...тийм дээ.
- Нээрэн гэж үү?
- Би орой болгон танай сувгийг үздэг юм! Би таныг халуунаар шүтэн биширдэг хүн шүү!
- Баярлалаа. Та надад урам хайрлалаа. Харин би тантай хэдэн минут ярилцаж болох эсийг мэдэх гэсэн юм. Тантай биеэрээ нүүр тулан уулзаж ярилцмаар байх юм.
- Нээрэн гэж үү? Та үнэхээр намайг эрж олсон юм уу? хэмээн нөгөө баярласан бүсгүйн дууны өнгө сэргэсэн байлаа.
- Тэглээ, Сайниси ахайтан. Хаана уулзаж болох вэ?
- Манайд уулзсан ч болно. Та хүрээд ир л дээ.
- Дуртайяа очъё. Хэзээ очвол танд тохиромжтой байх сан бол?
- Хэзээ ч болно. Би гэрээс гарахгүй. Манай хаягийг бичээд ав гэж яльгүй тээнэгэлзсэн янзтай хэлжээ.
- Би маргааш очно гээд Дейна харилцуурыг тавилаа.
Ингээд Уинтропын танилуудаар хэсэхээ зогсооё. Тэртэй тэргүй юу ч олж дуулахгүй юм чинь цаг үрэх хэрэг байна уу?
Маргааш нь өдрийн хоёр цаг болж байхад Принс-стритэд байх үүдэндээ хаалгачтай өндөр байшингийн гадаа очиж зогсов. Дейна тэр нүсэр том байшинг хараад, толгой сэгсрэн гайхжээ. Жирийн нарийн бичгийн дарга бүсгүй ийм байшинд сууна гэхэд яагаад ч бэнчин хүрэхгүй нь илэрхий!
Машинаа тавьж орхиод үүдний танхимд ороход ширээний ард сууж байсан хаалгач хүүхэн,
- Ахайтан та ямар хэргээр явна? хэмээн угтав.
- Би Сайниси ахайтантай уулзахаар товлосон юмсан. Намайг Дейна Эванс гэдэг.
- Тиймээ Эванс ахайтан, таныг хүлээж байгаа. Цахилгаан шатанд суугаад пентхаус хүрээрэй. "А" байр шүү.
Пентхаус гэнээ?!
Дээд давхарт гарч очоод "А" байрны хонхыг дарахад төв маягийн дүрэмт хувцас өмссөн зарц бүсгүй үүд онгойлгож өгөөд,
- Эванс ахайтан мөн үү? гэж асуув.
- Тийм байна.
- Та орогтун.
Жоан Сайниси авгай, хотын гоёмсог үзэсгэлэнт байдал ил хараг- дах мундаг том саравчит тагттай, арван хоёр өрөө байранд аж төрдөг юм байна. Зарц хүүхэн Дейнаг дагуулан хонгилоор явж, тод өнгөөр тансаг зассан зочны том өрөөнд оруулав. Буйдан дээр сууж байсан жижигхэн биетэй туранхай эмэгтэй яаран босч угтлаа.
Жоан нь ямаршуу янзын хүн байж болох талаар өчигдрөөс хойш элдвээр төсөөлөн бодсон боловч ийм хүн байна гэж даанч санаагүй байсан учир баахан алмайрчээ. Царай муутай, зузаан шилний цаана нуугдсан цэхэр нүдтэй, шивнэх мэт сулхан дуутай атигар бүсгүй,
- Эванс ахайтан тантай танилцсандаа маш их баяртай байна! гэхэд Дейна саравчтай тагт руу гардаг хаалганы хажууд тавьсан том цагаан буйданд суух зуур,
- Намайг хүлээн авахаар зөвшөөрсөн танд баярлалаа гэв.
- Би яг цай уух гэж байсан юм. Та цай уух уу?
- Дуртайяа ууя.
Жоан зарц бүсгүйд хандаж бараг царайчилсан өнгөөр
- Грета, бидэнд цай авчирч өгөх үү? гэлээ.
- Одоохон авчиръя.
- Их баярлалаа, Грета.
Энэ бүхэн Дейнагийн сэтгэлд бодит байдлаар огт буухгүй байв. Жоан Сайниси авгай энэ тансаг орчинд даанч тохироогүй харагдана. Пентхаус байранд суухад асар их мөнгө хэрэгтэй биз дээ? Тэр их мөнгийг Уинтроп төлсөн байлаа гэж үү? Энэ бол бүхэл бүтэн хөрөнгө хогшил гэсэн үг! Эд нар ямар тохиролцоонд хүрсэн байж болох вэ? Нэхэмжлэлийн мөн чанар юу байв?
- ...би таны хөтөлдөг мэдээг алгасалгүй үздэг. Та үнэхээр гайхалтай сайхан хөтлөх юм!
- Сайниси ахайтан танд баярлалаа.
- Та бөмбөгний дэлбэрэлт, их бууны нүргээн дор Сараево хотоос сурвалжилга хийж байсныг чинь санаж байна. Танд муу юм тохиолдох вий гэж дандаа айдаг сан.
- Үнэнийг хэлэхэд би бас айдаг байсан гэж Дейна үнэнээ хэлжээ.
Грета тосгуур дээр тавьсан цайны хэрэглэл, жигнэмэг тэргүүтнийг авчирч буйдангийн өмнө тавьсан жижиг ширээн дээр нямбайлан тавихад Жоан,
- Би өөрөө аягалъя. Та жигнэмэг авах уу? хэмээв.
Цай аягалахыг Дейна ажиглаж сууснаа,
- Жигнэмэг авахгүй гэв.
Жоан, Дейнид аягатай цай барьж өөрийнхөө аяганаас нэг балгаад
- Би тантай уулзахдаа үнэхээр баяртай байгаа ч гэсэн надтай юуны талаар ярилцах гэснийг чинь огт мэдэхгүй байна гэлээ.
- Тейлор Уинтропын тухай ярилцах гэсэн юм.
Жоан давхийн цочиж аягатай цайгаа цалгиулан хувцсан дээрээ асгаж, царай нь цас шиг цагаан болов.
- Та зүгээр биз?
- Зүгээр... зүгээр. Яагаа ч үгүй. Би огт санаанд ороогүй байтал... гээд уудаг цаасаар даашинзаа арчиж, чимээгүй болж уруулаа хазахад өнөөх сайхан найрсаг харьцаа нь ор сураггүй алга болсон байв.
- Та Уинтропын нарийн бичгийн даргаар ажиллаж байсан байхаа? гэж Дейна лавшруулан асуусанд Жоан яльгүй тээнэгэлзсэн янзтай,
- Т... тийм. Тэгээд ноднин жил ажлаасаа гарсан юм. Би танд тусалж чадахгүй юм шиг байна гэв.
Сайх авгай жихүүцэн даарсан хүн мэт дагжиж эхлэв. Ер нь энд юу болоод байна? Энэ хүн юунаас ингэтлээ айдаг билээ?
- Би Тейлор Уинтропын тухай олон сайхан үг сонсож явсан хүн. Танд ч гэсэн эргэн дурсах юм байгаа гэж бодсон юм гэж Дейна аядуу зөөлөн хэлсэнд Жоаны сэтгэл тайтгарснаар барахгүй бас нэг муу инээмсэглэх аядав.
- Байлгүй яахав. Уинтроп гуай бол агуу их хүн байсан.
- Та тэднийд удаан ажилласан уу?
- Бараг гурван жил ажилласан.
- Та тэр үеийг талархан дурсдаг байх даа?
- Тийм шүү. Тэгэлгүй яахав гэж тайван хариулав.
- Гэтэл та түүнтэй зарга үүсгэсэн байх юм.
Жоаны харцанд дахин аймшиг тодроод ирлээ.
- Үгүй шүү... үгүй ч гэж дээ тэгсэн юм. Гэвч энэ нь миний алдаа байсан юм. Би л алдаа гаргасан. Өөр хэн ч буруугүй.
- Нууц биш бол, ямар алдаа гарсан юм бэ?
- Уинтроп гуай өөр нэг хүнтэй ярьсан зүйлийг би буруу ойлгосон юм билээ. Тэгээд л маанагтаж байхгүй юу. Би одоо болтол өөрөөсөө ичдэг юм.
- Та нэхэмжил гаргасан байдаг, гэтэл шүүх хурлаар ороогүй больчихсон байх юм.
- Тэгсэн юм. Тэр хүн... ер нь бид нар учир зүйгээ олцгоосон юм. Яльгүй жаахан будилаад өнгөрснөөс өөр юмгүй.
Дейна өрөөний тансаг тавилгыг сонжин хараад ингэж асуулаа.
- Ойлголоо. Танд бузгай их нөхөн олговор хүртээсэн биз?
- Би энэ бүхнийг хэлж чадахгүй юм шиг байна. Энэ бүхэн... нууц юм л даа.
Энэ хөх хулгана яахлаараа Тейлор Уинтроп гэдэг заантай зарга үүсгэх болсон шалтгааныг мэдэх сэн гэж Дейна үнэхээр хүсэж байв. Яагаад энэ тухай ярихаас айгаад байна? Юунаас айгаад байна? Аль эсвэл хэн нэгэн хүнээс айгаад байгаа юм уу?
Тэр хоёр дуугаа хураан удтал чимээгүй суухад Жоан авгай Дейнаг сэм ажих бөгөөд Дейна болохоороо энэ хүн нэг юм хэлэх гээд байна хэмээн бодох ажээ.
- Сайсини ахайтан та...гэтэл Жоан суудлаасаа босож,
- Тун харамсалтай юм боллоо... Надад яах ч арга алга... Эванс ахайтан минь намайг уучилж үзээрэй гэхэд нь Дейна,
- Ойлголоо гэлээ.
Би энэ оньсогын учрыг үнэхээр олмоор байна даа.
Сайхь эр дуу хураагчид хуурцаг суулгаад товчлуурыг дарав.
- Уинтроп гуай өөр нэг хүнтэй ярьсан зүйлийг би буруу ойлгосон юм билээ. Тэгээд л маанагтаж байхгүй юу. Би одоо болтол өөрөөсөө ичдэг юм.
- Та нэхэмжил гаргасан байдаг, гэтэл шүүх хурлаар оролгүй больчихсон байх юм.
- Тэгсэн юм. Тэр хүн... ер нь бид нар учир зүйгээ олцгоосон юм. Яльгүй жаахан будилаад өнгөрснөөс өөр юмгүй.
- Ойлголоо. Танд бузгай их нөхөн олговор хүртээсэн биз?
- Би үүнийг танд хэлж чадахгүй юм шиг байна. Энэ бүхэн... нууц юм л даа.
- Сайниси ахайтан та...
- Тун харамсалтай юм боллоо... Надад яах ч арга алга... Эванс ахайтан минь та намайг уучилж үзээрэй.
- Ойлголоо.
Бичлэг төгсөв..
Тусгай ажиллагаа нэгэнт эхэлжээ.
Интернетээр орон сууц хайж цөхрөнгөө барсан Дейна үл хөдлөх хөрөнгийн арилжаа эрхэлсэн байцаагчид хандаж, танай агентлагт байгаа бүх орон сууцаа үзүүлнэ үү хэмээн хүсжээ. Тэр хүнтэй хамт Жоржтаун, Дюпон Секл, Эдамс-Морган мэтийн газраар явсан боловч бүтсэн юмгүй өнгөрчээ. Байгаа орон сууцууд нь дэндүү жижиг, эсвэл хэтэрхий том, их үнэтэй байсан тул үд дундын алдад бараг горьдлого тасарчээ.
- Та санаа зовсны хэрэггүй, танд таарч тохирох орон сууцыг заавал олно гэж байцаагч тайтгаруулан хэлсэнд Дейна санаа алдан,
- Тэгж л найдъя гэжээ.
Бушуухан бүтвэл мөн сайхнаа...
Энэ мэт элдэв ажилд дарагдан явж байхдаа Уинтроп удмынхны хувь тавилангийн талаар цаг үргэлж бодсоор байжээ. Бас Жоан Сайниси авгай санаанаас гардаггүй. Тэр авгай Тейлор Уинтропын ямар шившигтэй нууцыг мэдэж байгаа хүн бэ? Түүнд пентхаус авч өгөөд дээр нь нэмж асар их хэмжээний нөхөн төлбөр олгосон нь яавч дэмий хэрэг биш. Уинтроп ихээхэн мөнгө гаргасан нь гарцаагүй! Жоан авгай нэг юм хэлэх гээд байх шиг байсан нь үнэн байх. Дахиад нэг оролдож үзэх хэрэгтэй юм байна. Түүнтэй уулзаж ний нуугүй ярилцъя.
Ингэж шийдээд утасдахад харилцуурыг авсан Грета найр тавин мэндэлжээ.
- Грета, би Дейна Эванс байна. Сайниси ахайтантай ярих гэсэн юмсан.
- Та өршөөгөөрэй, Сайниси ахайтан утсан дээр ирдэггүй юм.
- Дейна Эванс утсаар ярилаа гээд хэлчихгүй юу, бас тэгээд...
- Эванс ахайтан танаас уучлал гуйя, харин Сайниси ахайтан завгүй байна.
Харилцуурт яриа дууссаны дохио сонсогдов.
Дейна харилцуурыг өлгөөд уртаар санаа алдав.
Ингээд яалтгүй мухарджээ!
Маргааш нь хүйтэн салхитай өглөө болжээ. Алсын алсад мандан мэлтийх өглөөний зүүлгэр наран хөөрч ядан алгуурлах ажээ. Өнөөх хуурамч өвлийн өвгөд гудамжны үзүүр бүрт хонх хангинуулан зогссоор. Ямар ч байлаа гэсэн Шинэ жилээс өмнө амжиж шинэ орон байр олох хэрэгтэй байлаа.
Шинээр байгуулагдсан багтай хамтран зөвлөгөөн хийж өдрийн хагасыг барлаа. "Ул мөр, баримт сэлт" хэмээх шинэ нэвтрүүлэгт юу багтаах, ямар зураг нэмж авах болон ямар ярилцлага авах асуудлыг шүүн хэлэлцсэн байна. Маш нарийн зохион байгуулсан бөгөөд хараахан илэрч чадаагүй байгаа хүн амины хэргүүдэд холбогдох нарийн ширийн зүйлийг уншиж суухдаа Уинтропынхны тухай саналаа.
Ингээд дахин Жоантай утсаар ярихаар шийджээ.
- Өдрийн мэнд.
- Грета, би Сайниси ахайтантай яаралтай ярих хэрэгтэй болчихлоо. Та Дейна Эванс ярих гээд...
- Манай ахайтан тантай ярихыг хүсэхгүй байна, Эванс ахайтан минь. Грета ингэж хэлээд утсаа тасалжээ.
Нэг л биш оргиод байна даа. Мэтт Бейкертэй ярилцаж үздэг юм билүү?
Даргатайгаа уулзахаар орж очиход бахь байдгаараа хүлээн авах өрөөнд сууж байсан Эбби Лассман,
- Баяр хүргэе! Хуримын өдрөө товлосон тухай сонслоо гэсэнд Дейна инээмсэглэн,
- Хэлээд яахав гэж хариулав.
- Яасан гоё юм бэ!
- Хосгүй сайн залуутай учирлаа даа!
- Чамайг хуримаа хийсний дараа дэлгүүрт очиж шуудай дүүрэн лаазалсан бүтээгдэхүүн аваад машиныхаа тээшинд ачвал таарна гэж манай "Дурлалдаа шатсан залууст өгөх зөвлөгөө" булангийн хөтлөгч хэлсэн шүү.
- Ямар хэрэгтэй болохоороо...
- Эрт орой хэзээ нэгэн цагт чи жаахан наргихыг хүсэж... гадуур гарч яльгүй хэрэг мандуулаад оройтож харихад чинь, хаачаад ирэв гэж Жефф асуух юм гэнэ. Тэгэхэд нь чи огт тоосон шинжгүй, шуудайтай юмаа үзүүлж,
- Хоол хүнс базааж яваад ирлээ гэж хэлэхгүй юу. Тэгэхэд цаадах чинь гарцаагүй...
- Эбби минь баярлалаа. Мэтт завтай байна уу?
- Чамайг ирлээ гэж дуулгаад ирье.
Тэгээд төдий л удсангүй Бейкерийн ажлын өрөөнд оржээ.
- Суугаач Дейна. Сайхан мэдээ дуулгая. Бид дөнгөж сая Нильсений сүүлийн үеийн рейтингийн тухай мэдээ авлаа. Мань хүн өрсөлдөгч нараа бут ниргэсэн байна.
- Мундаг юмаа. Мэтт ээ, Би Уинтропын нарийн бичгийн даргаар ажиллаж байсан бүсгүйтэй уулзаж ярилцлаа, тэгсэн чинь...
- Энэ хүүхнүүд бууж өгөхийг мэддэггүй улс юм, тийм биз? Чиний хэлсэнчлэн...
- Мэдэж байна аа, мэдэж байна. Миний юу хэлэхийг сонсооч. Тэр хүн тухайн үедээ Уинтроптай зарга үүсгэсэн боловч ямар нэгэн байдлаар хэлцэл хийж тохирсон байх юм. Одоо болоход, нарийн бичгийн дарга хүний цалингаар яагаад ч авах аргагүй нүсэр том пентхауст аж төрж байх юм. Уинтропын нэрийг сонсохын хамт сүнсээ гартал айж, дуугаа хураачхаад байх юм. Тэр бүсгүй ямар нэгэн юмнаас үхтэлээ айж байгаа нь гарцаагүй байна, Мэтг ээ.
- Айж байна гэж хэлсэн юм уу?
- Үгүй.
- Аль эсвэл, Уинтропын нэрийг сонсохлоор үхтэлээ айх юм гэж байна уу?
- Тэгээгүй л дээ, гэвч...
- За тэгвэл, өөрийг нь зоддог хүнийхээ нэрийг сонсоод дагжин чичрэх юм уу гэрт нь дээрэмчид нэвтрэн орно гэж айдаг байхыг үгүйсгэх газаргүй. Чамд ямар ч нотолгоо байхгүй, тийм биз?
Дейна түүний үгийг сөргөөх гэсэн боловч Мэттийн царайд эргэлзсэн байдал тодорсон байхыг хараад санал нийлж,
- Бодитой юм алга гэв.
- За тэр шүү. Нильсений рейтингийн талаар хэлэхэд...
Тэр өдөр бахь байдгаараа өнгөрч, өдөр тутмын ажилдаа дарагдсан Дейна сэхээ авч амжаагүй байтал орой болж, үдшийн мэдээний цаг тулж ирсэн байв.
Жоан Сайниси зурагтын өмнө сууж байтал дэлгэц дээр Дейна гарч ирээд сүүлийн үеийн мэдээ уншлаа. Жоан хөтлөгч хүүхнийг ширтэн гөлөрч суухдаа, одоо яах ёстой болоод байгааг ойлгох гэж оролдсоор байжээ. Сүүлийн үеийн мэдээ дуусаж, спортын мэдээ эхлэх тэрхэн мөчид Жоан нэгэнт зориглон шийджээ.


Top
   
PostPosted: Mar.10.17 11:57 am 
Offline
Асуулт Самбарын Хvндэт Харуул
User avatar

Joined: Sep.21.09 1:02 pm
Posts: 6271
Location: Энд
Баярлалаа :wd: :wd:

Кемалийг яах ёстойн бол оо өрөвдөөд бх юмаа. Хүүхдэд сургууль дээрх ийм шоглоом их хүндээр тусах юм даа. :bawling:

_________________
:wink:


Top
   
PostPosted: Mar.10.17 1:42 pm 
Offline
Өвөг Дээдсийн Сахиус Гишvvн
Өвөг Дээдсийн Сахиус Гишvvн

Joined: May.10.10 2:23 am
Posts: 702
машид шимтэн уншиж байтал дуусчдаг юм даа, баярлалаа, үнэхээр сонирхолтой ном байна, Деина Жефф 2 сайн хүмүүс, сайхан төгсөх байх даа


Top
   
PostPosted: Mar.12.17 12:31 am 
Offline
Дархан Гишvvн
Дархан Гишvvн
User avatar

Joined: Apr.24.12 1:04 pm
Posts: 208
Бүлэг 7.

Дейна даваа гаргийн өглөө өрөөндөө ортол Оливия орж ирэв.
- Өглөөний мэнд. Нэрээ хэлэхийг хүсээгүй нэгэн эмэгтэй гурав дахин утасдсан.
- Утасны дугаар үлдээгээгүй юу?
- Үлдээгээгүй. Дахин утасдана гэсэн.
Хагас цагийн дараа Оливия дахин орж ирлээ,
- Нөгөө эмэгтэй дахин ярьж байна. Та утсан дээр очно уу?.
- Тэгэхээс дээ гэж Дейна хэлээд харилцуурыг авав.
- Дейна Эванс сонсож байна. Та хэн...
- Сайн байна уу, би Жоан Саниси байна.
Дейнагийн зүрх түгшин дэлсэж эхлэв.
- Сайниси ахайтан...
- Та надтай ярилцах гэж хүссэн хэвээрээ байгаа юу? гэж тэвдэнгүй маягаар бөвтнөв.
- Хэвээрээ, маш их хүсэж байна!
- Би зөвшөөрлөө.
- Танайд хүрээд очиж болох уу?
Сайх бүсгүй балмагдаж,
- Болохгүй! Өөр газар уулзъя! Би... намайг мөрдөөд байх шиг байна хэмээв.
- Таны хэлснээр болъё. Хаана уулзах вэ?
- Амьтны хүрээлэнд, ховор шувууд байдаг талбай дээр уулзъя. Цагийн дараа ирж амжих уу?
- Амжихыг бодъё.
Амьтны хүрээлэн бараг хүнгүй байв. Өвлийн хүйтэн болсон арван хоёрдугаар сарын тэр нэгэн салхитай хүйтэн өдөр амьтны хүрээлэнгээр явах хүмүүс үгүй бөгөөд бас ажлын өдөр байсан болохоор хүүхэд багачууд хичээлдээ явсан байлаа. Өвлийн хүйтэнд даарч бээрсэн Дейна хүүхэн Жоан Сайнисийг харуулдан зогссоор тэсвэрлэхүйеэ бэрх болсон тул цаг харвал бараг бүтэн цаг хүлээсэн байжээ. Ямартай ч дахиад арван таван минут хүлээж үзье гэж бодов.
Арван таван минут хүлээсний эцэст дахиад хагас цаг хүлээхээр шийджээ.
Дахиад хүлээх тэнхээгүй болохдоо, Жоан бодлоо өөрчилсөн шиг байна гэж бодсон Дейна ноорч даарсаар ажил дээрээ ирээд,
- Амьтан хүн утсаар ярив уу? гэж горьдлого тавин Оливиягаас асуув.
- Тав зургаан хүн ярьсан. Нэр бичээд ширээн дээр чинь тавьсан байгаа.
Өрөөндөө ороод нэрсийг авч үзвэл Жоаны нэр байсангүй. Тэгэхлээр нь тэдний утсанд залгаж удаан чагнасан боловч хариу өгсөнгүй.
Бас ч гэж горьдлого тасраагүй байна. Ятгаж дөнгөвөл дахиад утсаар ярьж юун магад!
Дахин хоёр ч удаа залгаж үзсэн боловч бүтсэн юмгүй өнгөрчээ. Тэдний гэрт очихоор шийдсэн боловч Жоаныг тайван байлгах нь ээлтэй биз хэмээн боджээ. Түүний утасдахыг хүлээхээс өөр замгүй болжээ.
Харин Жоан газрын гаваар осон юм шиг алга болжээ.
Маргааш өглөө нь Дейна сурсан зангаараа эртлэн босоод үс гэзгээ янзалж байхад зурагтаар зургаан цагийн мэдээ явж байлаа.
- ...Чеченийн байдал дахин хурцадлаа. Хэдэн арван орос цэргийн хүүр олсон байна. Хууль бус дээрмийн бүлгүүдийг сарниулж, үймээн самууныг дарж чадлаа гэж Оросын засгийн газар мэдэгдэж байгаа боловч урьдын адил дайн үргэлжилсээр байна.
- Одоо дотоодын мэдээ дамжуулъя. Өчигдөр орой нийслэлийн нэгэн дүүрэгт байдаг арван гурав дугаар давхрын пентхаусын саравчтай тагтнаас нэгэн эмэгтэй унаж үхсэн байна. Түүнийг Жоан Сайниси гэдэг ажээ. Урьд нь одоо талийгаач болсон элчин сайд Тейлор Уинтропын нарийн бичгийн даргаар ажиллаж байсан хүн гэнэ. Цагдаагийн газраас мөрдөн шалгах ажиллагаа явуулж байна.
Дейна ухаан алдах мэт болж, хөдлөх сэхээгүй болж зурагтын дэлгэцийг ширтсээр байлаа.
Ажил дээрээ очоод шууд Мэттийн ажлын өрөөнд орж,
- Мэтт, би гэрээр нь очсон эмэгтэйг санаж байна уу? Тейлор Уинтропын нарийн бичгийн даргаар ажиллаж байсан Жоан Сайнисийг санаж байна уу? гэжээ. I
- Санаж байна, тэгээд юу гэж?
- Түүнийг амь насаа алдсан гэж өглөөний мэдээгээр ярилаа.
- Юу гэнээ?
- Тэр хүн өчигдөр өглөө надтай утсаар яриад, яаралтай уулзах хэрэгтэй байна гэсэн. Жоан надад маш чухал юм хэлэх гэсэн шиг байгаа юм. Би амьтны хүрээлэнд очиж, бүтэн хагас цаг хүлээсэн боловч мань хүн ирээгүй.
- Тэгвэл чамайг хүлээж байх хооронд...
- Намайг мөрдөөд байх шиг байна гэж утсаар дурсаж байсан...
Мэтт бодол болон эрүүгээ маажиж,
- Бурхан минь, юу гэгчид орооцолдож орхив доо, бид чинь? гэв.
- Ёстой бүү мэд. Жоаны зарц хүүхэнтэй уулзъя гэж Дейна хэлээд үүд чиглэн алхтал Мэтт,
- Дейна хэмээн дуудав.
- Юу вэ?
- Болгоомжтой яваарай. Тун болгоомжилно шүү.
Дейна түүний хэлснийг зөв хэмээн бодоод толгой дохив.
Жоаны сууж байсан байшингийн үүдний танхимд зогссон шал өөр хаалгач,
- Танд юугаар туслах вэ? хэмээн угтав.
- Би Дейна Эванс байна. Сайниси ахайтан амь насаа хэрхэн алдсан талаар тодруулах гэсэн юм. Юу гэгчийн аймшигтай үхэл вэ! гэсэнд, Хаалгачийн царайд харууссан өнгө тодорч,
- Тиймээ, муухай юм болсон шүү. Амьтан хүнд гай тарьдаггүй сайхан ахайтан байсан юмсан. Хэзээ ч гэсэн эвсэг найрсаг, даруу төлөв, хүмүүжил сайтай байдаг сан.
- Тэднийхээр зочин гийчин их ирдэг байсан уу? хэмээн Дейна санаандгүй асуусан дүр үзүүлэн лавлав.
- Бараг хүн ирэхгүй дээ. Сүрхий зожиг амьдралтай хүн байсан.
- Золгүй явдал болох үеэр та жижүүртэй байсан уу?
- Байгаагүй.
- Таны оронд хэн нэгэн хүн байсан биз дээ?
- Тэгэлгүй дээ, Деннис байсан. Цагдаа нар түүнийг байцаасан. Түүнийг юманд явуулсан хойгуур хөөрхий амьтан унасан юм билээ.
- Би Сайниси ахайтны зарц Грета бүсгүйтэй ярилцах гэсэн юмсан.
- Бүтэхгүй болбуу.
- Бүтэхгүй гэнээ? Яагаад?
- Гэртээ харилаа гэж байсан. Сэтгэл нь их хямарч, уйлаад л байсан.
- Тэр хүүхэн хаана суудаг юм бэ?
- Ёстой бүү МЭД.
- Одоо тэдний гэрт хүн байгаа юу?
- Байхгүй.
Дейна, тэдний гэрт нэвтрэн орох нэг ухаан сэдлээ!
- Сайниси ахайтан хэрхэн нас барсан талаар сурвалжилга хийхийг манай дарга надаа даалгасан юм. Тэдний пентхаусыг дахин үзэж болох сон болов уу? Уг нь би хэд хоногийн өмнө ирсэн боловч одоо тэр болгоныг санахгүй байна.
Хаалгач хэсэг зуур бодож байснаа мөрөө хавчиж,
- Болж байна. Харин би тантай хамт дээшээ гарах ёстой гэсэнд Дейна баярлан,
- Их сайн байна гэлээ.
Тэр хоёр чимээгүй явж арван гурав дугаар давхарт гарахад мань хаалгач нөөц түлхүүр гарган "А" байрыг онгойлгон орвол бүх урьдын байсан янзандаа байжээ.
Жоан байхгүй болсноос өөр юмгүй ажээ.
- Эванс, та ямар нэгэн зүйлийг сонирхож байна уу?
- Үгүй дээ, зүгээр л мартсан зүйлээ нөхөн сэргээх гэсэн юм хэмээн залжээ.
Зочны өрөөнд орж, саравчтай тагтны зүг хандахад,
- Хөөрхий ахайтан наанаас чинь унасан юм гэж хаалгач тайлбарлав.
Дейна уужуу саруул тагтан дээр гарч, ирмэг дээр нь очив. Тагт нь метр гаруй өндөр хашлагатай байх тул зориуд ба зориуд бусаар унах аргагүй юм байна. Доошоо харвал, зул сарын баярын өмнө хүн амьтан ихтэй харагдана. Ямар гэгчийн араатан ядарсан бүсгүйн амь насыг бүрэлгэдэг билээ? хэмээн бодсон Дейна давхийн цочиход хаалгач хажууд нь ирчихсэн,
- Та зүгээр биз? гэсэнд хүүхэн уртаар амьсгаа авч,
- Зүгээр, сүйдтэй юм болоогүй. Баярлалаа гэжээ.
- Та өөр юм үзмээр байна уу?
- Үгүй дээ баярлалаа. Бишгүй л нэг үзлээ.
Тэнд үнэхээр хийх юм байсангүй. Энэ талаар дэлгэрэнгүй мэдэж авахын тул цагдаагийн газраар орох хэрэгтэй болжээ.
Хотын ажил хэрэгч хэсэгт байдаг цагдаагийн хэсэг дээр баригдаж ирсэн танхай этгээд, улаан архичин, янхан хүүхнүүд, түрийвчээ ор сураггүй алдсан жуулчид пиг дүүрэн байлаа.
Дейна, жижүүрийн түрүүчид хандаж,
- Би Маркус Эбрамс эрүүлчтэй уулзаж ярилцахаар ирсэн юмсан гэжээ.
- Баруун талын гуравдах хаалганд байгаа.
Жижүүрт тал өгөөд хонгилоор эргэж гуравдах хаалгыг тогшин орж, -Эбрамс эрүүлч мөн үү? хэмээн асуув.
Хайрцагтай каталог дотроос юм эрж суусан барзгар царайтай, шар айрагт томорсон гүзээтэй, ядарсан байрын хонин бор нүдтэй булиа эр,
- Мөн байна, юу болоов? гэж тоомжиргүй хэлээд Дейнаг таниад,
- Дейна Эванс уу, энэ чинь? Танд юугаар туслах вэ? гэв.
- Жоан Сайнисид тохиолдсон... золгүй явдлыг та мөрдөн шалгаж байгаа гэж дууллаа.
- Тэр үнээн.
- Та энэ талаар дэлгэрэнгүй ярьж өгнө үү?
Мань хүн баахан хавтастай юм ялган авч ширээн дээр тавиад,
- Үнэнийг хэлэхэд яриад байхаар юм бараг алга байна. Ямартай ч нэг бол золгүй явдал, эсвэл өөрийгөө хөнөөсөн гэхэд Дейна сандал дөхүүлж ширээнд ойртуулах зуур,
- Болсон явдлын гэрч байна уу? гэж асуув.
- Ганц зарц хүүхэн л байна. Тэр хүүхэн энэ золгүй явдлын үеэр гал тогооны өрөөндөө байсан юм билээ. Гэрт өөр хэн ч байгаагүй гэж нотлоод байгаа.
- Яавал тэр хүүхэнтэй холбоо барьж болох бол? хэмээн Дейнаг асуухад сайх эрүүлч хөмсөг зангидан,
- Үдшийн мэдээгээр гарах зураг авах гэж байгаа биз, тийм үү? гэхэд нь Дейна инээмсэглэн,
- Тийм гэж хариулав.
Эбрамс катологийн шүүгээ дотор байгаа бичиг цаасыг онгичин нэг карт гаргаж ирээд,
- Энэ байна. Грета Миллер, Коннектикут-авеню, 1180 гэсэн хаяг байна. Ингээд гүйцээ юу? гэлээ.
Хагас цаг өнгөрөхөд Дейна Коннектикут-авенюг даган зугуухан явж байшингийн дугаар харж явлаа. 1170... 1172... 1174... 1176... 1178...1180 гэсэн дугаар нь машин тавьдаг зогсоолынх байжээ.
- Тэр Сайнисийг тагтан дээрээс шидсэн гэж чи үнэхээр бодоод байгаа юм уу? гэж Жефф дахин дахин шалгаасаар байжээ.
- Жефф минь, амиа хөнөөхийг завдаад байсан юм бол надтай утсаар ярьж, уулзах газар товлож бас тэгээд яаралтай хэрэг гарлаа гэх хэрэг байсан уу? Хэн нэгэн этгээд түүнийг үг хэлүүлэхгүй болгох гэж ихээхэн хүссэн байж таарна. Сэтгэл шимшрүүлсэн айдас болоод өнгөрлөө. Артур Конан Дойлийн "Баскервиль удмыг хэлмэгдүүлсэн нохой" гэдэг зохиолд нохой хуцахыг сонссон хүн байхгүй, ер нь хэн ч юу ч мэдээгүй байжээ гэж гардаг даа.
- Би ямар нэг юмнаас айдаг болчихлоо. Чи энэ хэргийн цаашид ухаж төнхөөд байх хэрэггүй ч юм шиг...
- Би больж чадахгүй. Үнэн мөнийг тодруулах хэрэгтэй байна.
- Дейна чи зөв бодож байгаа бол, одоогоор зургаан хүн амины хэргийн эзэн ял завшаад байна.
Дейна жихүүцэн даарсан юм шиг мөрөө хавчин,
- Ойлгож байна... Бейкертэй дахин уулзах хэрэгтэй юм шиг байна гэжээ.
Ажил дээрээ ирээд Мэттэй уулзаж,
- ...Тэдний зарц хүүхэн цагдаагийн газарт хуурамч хаяг өгч орхиод алга болсон гээд бод. Хамгийн сүүлд утсаар ярихад Жоан үнэхээр тэвдэнгүй байсан хэдий ч цөхрөнгөө бараад амиа хорлох гэж байгаа хүн шиг санагдаагүй. Түүнийг хэн нэгэн этгээд тагтан дээрээс түлхэж унагасан нь гарцаагүй байх.
- Гэвч нотолгоо байна уу? Чи хаанаас нотолгоо олох юм бэ?
- Ямар ч гэсэн би зөв зам дээр гараад байгаа гэж итгэж байна. Тэр Жоан авгай чинь Тейлор Уинтропын нэрийг дурсахаас өмнө энгүүн тайван байсан. Түүний нэрийг сонсохын хамт хачин их балмагдаж, царай нь хачин болон ээрч, байх суух газраа олж чадахгүй болсон. Тейлор Уинтропын байгуулсан нүд гялбам цалин цагаан мөнгөн хуяг нь цоорхойтой байдгийг сая л олж харлаа. Тэгэхлээр, Уинтропыг үлгэрийн баатар болгон харуулдаг домог маань зөөлөн хэлэхэд үнэнд нийцдэггүй юм байна. Уинтроп мэтийн хүмүүс бол зүгээр байж байгаад нарийн бичгийн даргаасаа хөндийрөх гэж мөнгө хаях улс биш. Тансаг баян амьдрал бэлэглэх тухайд бол санах ч юм биш. Тэгэхлээр тэр Жоан авгай ихээхэн бузар булай юмыг нь уудалж дөнгөсөн шиг байгаа юм. Шахаж сүрдүүлснээс зайлахгүй биз. Үүнийг хачирхалтай гэхэд багадаад байна. Мэтт чи, урьд нь Тейлор Уинтроптай хамт ажиллаж байсан улсаас таних юм байна уу? Уинтроптай түнжин хагарсан боловч айгаад хэлж чадахгүй явсан хүн байна уу?
- Рожер Хадсонтай уулзаж ярилцвал болмоор юм байна. Тэтгэвэрт гарахаасаа өмнө конгресст олонхын бүлгийг тэгүүлж явсан бас Уинтроптай хамт хэд хэдэн хороонд хамт ажиллаж байсан хүн байгаа юм. Тэр бол яахаас ч буцахгүй, зоримог өвгөн.
- Чи намайг түүнтэй уулзуулж өгөх үү?
- Би нэг арга хайхыг бодъё.
Цагийн дараа Мэтт утасджээ.
- Рожер Хадсон чамайг хүлээж авахаар болсон. Пүрэв гаргийн жин үдэд, Жоржстаунд байдаг гэртээ уулзъя гэсэн.
- Баярлалаа, Мэтт минь. Чи байгаагүй бол би яаж ч чадаагүй дээ.
- Дейна, би чамд нэг юм сануулах...
- Юуны тухай?
- Тэр Хадсон чинь тун эвгүй зантай хүн байж магадгүй. Зангуу л гэсэн үг.
- Дэндүү тулж очихгүй байхыг хичээе.
Мэтт өрөөнөөсөө гарах гэж байтал Эллиот Кромвелл гэнэт орж ирээд,
- Би Дейнагийн талаар тантай ярилцах гэсэн юмсан гэжээ.
- Ямар нэгэн асуудал гараа юу?
- Одоохондоо гараагүй байна, гэхдээ асуудал битгий гараасай гэсэн юм. Түүний мөрдөн шалгаад байгаа Уинтроптой холбогдох хэрэг бол...
- Тэгээд яагаав?
- Цаадах чинь жинхэнэ зөгийн үүрийг түйвээлээ. Зарим томчуудыг бачимдуулснаас гадна дэмий цаг бараад байна. Би Уинтропын гэр бүлийг таньдаг байсан, гайхмаар сайхан улс байхгүй юу.
- Сайн байна! Тэгэх тусмаа бас нэг сэтгэл уярам сайхан явдалтай учрахад юу нь болохгүй байхав.
Мэттийн өөдөөс ширтэн гөлөрсөн Эллиот мөрөө хавчин,
- Энэ талаар надаа мэдээлж байгаарай гэлээ.

***

- Холбооны нууц шугам мөн үү?
- Мөн байна, эрхэм ээ.
- Бид телевизийн WNT сувгаас мэдээлэл олж авна гэж найдаж байгааг дуулгая. Энэ мэдээллүүд найдвартай үнэн гэдэгт та итгэж байна уу?
- Эдгээр мэдээлэл захиргааны байшингаас гарч байгаа болохоор бүрэн итгэж байна.


Top
   
PostPosted: Mar.12.17 12:33 am 
Offline
Дархан Гишvvн
Дархан Гишvvн
User avatar

Joined: Apr.24.12 1:04 pm
Posts: 208
Бүлэг 8.

Лхагва гаргийн өглөө Дейна босоод хоол цайгаа хийж байхад гадаа машины дуу гарч, хүмүүс шуугилдахыг сонсоод цонхоор харвал байшингийн үүдэнд зогссон тавилга зөөдөг фургон машинд хэдэн хүн юм ачиж байжээ. Хачин юм, ямар айл нүүж байдаг билээ? Энэ байшингийн бүх байранд удаан хугацаагаар түрээсэлсэн айлууд сууж байгаа юмсан.
Дейна хөндлөнгийн юм бодохоо болиод агшаасан овьёос таваглаж байтал хаалга тогшин сэтгэл нь хөөрсөн Дороти хүүхэн орж ирээд, ,
- Дейна, би чамд хачин сонин юм дуулгах гэж ирлээ! Ховард бид хоёр Ром орохоор өнөөдөр мордлоо гэхэд мэл гайхсан Дейна,
- Ром орохоор өнөөдөр явах юм уу? хэмээн лавлав.
- Санаанд багтамгүй юм болж байгаа биз? Би одоо болтол тайвширч чадахгүй явна. Энэ бүхнийг чандлан нууцалж байсан юм. Өнгөрөх долоо хоногт манайхаар нэг хүн ирсэн байхгүй юу. Хэлцэл хийж байгаа тухай ам алдаж болохгүй шүү гэж өвгөн минь надаа сануулсан учиртай юм. Тэгж байсан чинь нөгөө хүн өчигдөр орой утасдаж, одоогийн авч байгаагаас гурав дахин их цалинтай ажилд орох саналыг Ховардад тавьжээ хэмээн баярласан Дороти урсгахад Дейна,
- За яамай... гайхмаар сайхан хэрэг байна. Бид та нарыг үгүйлнэ дээ хэмээн бөвтнөв.
- Бид ч гэсэн та нарыг үгүйлнэ дээ.
Тэгтэл Ховард орж ирээд,
- Дороти маань хамаг нууцаа уудалсан шиг байна гэв.
- Тэглээ, би та нарын өмнөөс баярлаж байна. Гэтэл та нар чинь эндээс хаашаа ч явахгүй гээд байсан улс! Тэгтэл ийм гэнэт...
Ховард Дейнагийн яриаг үл тоон, хуучлав:
- Би одоо хир нь тайтгарч амжаагүй явна. Цэлмэг тэнгэрт аянга буух шиг боллоо! "Итальяно Рипристино” гэдэг хамгийн томд тооцогддог, маш их нэр хүндтэй пүүс гэж байгаа шүү! Тэднийх хуучин балгас сэргээн засварладаг салбартай гэсэн. Миний тухай хаанаас олж дуулсныг мэдэхгүй юм, харин надтай гэрээ байгуулах төлөөний хүнээ явуулжээ. Ромд засварлах ёстой олон хөшөө дурсгал байдаг гэнэ. Он дуустал миний түрээсийн зарим хэсгийг санхүүжүүлэхийг зөвшөөрсөн. Бид маргаашаас хэтрэлгүй Ромд очсон байх ёстой гэсэн ганц болзол тавьж байгаа, тэгэхлээр бид нар энэ байрыг өнөөдөр суллах ёстой болсон юм.
- Жаахан ер бусын юм шиг санагдаж байна.
- Тэд нар яараад байгаа бололтой юм билээ... Яаралтай хийх ажил гарсан гэх мэтийн шалтгаан байгаа биз.
- Юмаа төхөөрөхөд чинь туслах уу?
Дороти толгой сэгсрэв.
- Хэрэггүй. Бид хоёр шөнөжин ноцолдож амжуулсан. Муусайн новшныхоо бараг ихэнхийг "Сайн санааны үйлс" дэлгүүрт илгээх гэж байгаа. Ховард шинэ цалинд залгаад ирэхлээр арай дөнгүүр юм авалгүй дээ.
- Дороти минь байн байн утсаар ярьж байгаарай.
Тэд нар найр тавин салах ёс гүйцэтгэсний дараа Дейна ажилдаа явж амжаагүй байхад эр, эм Уортон нар онгоцны буудал орохоор яваад өгчээ.
Дейна ажил дээрээ ирж өрөөндөө орохын хамт Оливияд хандаж,
- Нэг компанийн тухай мэдээд өгнө үү? Яаралтай шүү гэж хүсэв.
- Тэгэлгүй яахав. Ямар нэртэй компани вэ?
- "Итальяно Рипристино" гэдэг компани. Ерөнхий төлөөлөгчийн газар нь Ромд байдаг гэсэн.
- Одоохон мэдээд орхиё.
Аливаа ажлыг гарамгай амжуулдаг Оливия хүүхэн хагас цагийн дараа нэг бичиг авчирч Дейнад гардуулаад,
- Бүгдийг бичээд ирлээ. Европдоо нэртэйд тооцогддог компаниудын нэг юм билээ гэхэд Дейнагийн дотор онгойж цээж дүүрэн амьсгалаад,
- Бурхны аврал! үүнийг сонсоод хачин их баярлалаа гэв.
- Ингэхэд хувийн компани биш юм билээ.
- Тийм үү?
- Яг тийм. Бүх хувьцаа нь засгийн газрын өмч юм билээ.
Дейна өдөр дундын алдад явж Кемалийг сургуулиас нь аваад гэртээ харихад, нүдэндээ том шил зүүсэн дундын насны нэгэн эр Уортоны байранд нүүж ирсэн байв.
Дейна, Хадсонтай уулзах гэж бүтэн долоо хоног хүлээсэн боловч энэ пүрэв гаргийн өглөө бүтэл муутай эхэлж, минут өнгөрөх тутам гай зовлон нэмэгдсээр байжээ. Энэ өдөр хийсэн анхны зөвлөгөөн дээр Роберт Фенвик,
- Энэ оройн мэдээгээр үзүүлэх юмгүй болох янзтай боллоо. Бүр баларч гүйцлээ гэсэнд Дейна,
- Юу яриад байгаа юм бэ? хэмээн асуув.
- Ирландад томилолтоор явсан манай багийг санаж байна уу? Тэдний хийсэн сурвалжилгыг өнөөдөр үзүүлэхээр зэхэж байсан юм. Цөмөөрөө баригдаж хамаг төхөөрөмжөө хураалгасан байна.
- Чи тоглоод байгаа юм уу?
- Ирланд хүмүүсийн тухай тоглоом шоглоомоор ярьж болох улс биш. Бас тэгээд зогсохгүй гэж байгаа гээд Дейнад нэг хуудас цаас гардуулж,
- Энэ бол луйврын хэрэгт ял тулгагдаад байгаа Вашингтоны нэг банкны эзний тухай мэдээлэл байгаа юм гэхэд Дейна толгой дохиж,
- Сайхан сурвалжилга болно доо гэв.
- Гэтэл манай хууль зүйн хэлтэс үүнийг хасаад хаячихлаа.
- Яах нь тэр вэ? !
- Бидэнтэй зарга үүсгэнэ гэж айсан юм байх.
- Гайхмаар юм байна гэж Дейна харуусан өгүүлэв.
- Бас болоогүй гэж байгаа. Бид нар шууд сурвалжилга хийхээр бэлтгэж байсан нөгөө хүн амины хэргийн гэрч маань...
- Тэр бас яасан бэ?
- Гэрэл цохиулахаас айгаад сурвалжилга өгөхгүй гэсэн.
Дейна халаглаж ядан, юу гэгчийн их ажил ундрах нь энэ вэ, гэтэл арван цаг ч болоогүй байдаг! хэмээн боджээ.
Одоо Хадсонтай уулзана гэж найдахаас өөр юмгүй болжээ!
Дейна зөвлөгөөнөөс гараад эргэж ирэхэд Оливия хүүхэн,
- Эванс ахайтан, арван нэгэн цаг болчихлоо. Энэ тэнгэрийн муухайд эртхэн гарахгүй бол амжихгүй шүү хэмээн сануулжээ.
- Баярлалаа, Оливия. Би хоёр гурван цаг болоод ирнэ байх.
Цонхоор харвал бас л цас орж байв. Явахаас өөр яалтай билээ. Пальто өмсөж хүзүүгээ ороож аваад хөдөлтөл утасны хонх дуугарав.
- Эванс ахайтан гэж дуудах чимээгээр эргэн харвал Оливия хүүхэн,
- Гуравдугаар шугамаар ярих гэж байна гэжээ.
- Дараа болъё. Би явах хэрэгтэй байна.
- Кемалийн сургуулиас утасдаж байна.
Дейна уртаар санаа алдаад эргэв.
- Байна!
- Эванс ахайтан уу?
- Тийм байна.
- Би Томас Генри байна.
- Генри гуай, Кемаль зүгээр биз?
- Үнэнийг хэлэхэд юу гэж хариулахаа мэдэхгүй байна. Би тун их харамсаж байна, гэвч Кемалийг сургуулиас хөөхөөс өөр арга алга.
- Хөөх гэнээ? Яагаад? Кемаль яасан юм бэ?
- Утсаар яриад яахав. Хоёулаа нүүр тулаад ярилцсан нь дээр болов уу. Та хүүхдээ авахаар хүрээд ирвэл би их баярлах байна.
- Генри гуай...
- Эванс ахайтан, уулзаад учрыг тайлбарлая. Баярлалаа.
Дейна харилцуурыг аажуухан буцааж тавилаа. Юу болсон байж таарах вэ?!
- Эванс таны бие чинь зүгээр үү? гэж Оливия сэтгэл зовнин асуув.
- Сайн байна. Үүнээс илүү сайн гэж юу байхав! Энэ үйлтэй өдөр ингэж дуусдаг байжээ!
- Би танд туслах уу?
- Миний өмнөөс бурханд залбираарай. Дээд тэнгэр чиний үгийг сонсож юун магад.
Сургууль орохоор явж байхдаа Кемаль энэ удаад ямар хэрэг мандуулсныг тааж ядан явлаа. Өнөөдөр хичээл эхлэхийн өмнө болсон үйл явдлыг Дейна тааварлаж чадах байсан гэж үү?
Өнөөдөр өглөө Дейна жаал хүүг сургуульд нь хүргэж өгөөд явахын хамт Рики Андервуд газар дороос гарсан юм шиг хүрээд иржээ. Кемаль сурсан зангаараа түүнийг үл анзааран орох гэтэл цаадах нь зам хөндөлдөж,
- Манай зоригт баатар хүрээд ирлээ! Чиний ээж чинь их уурлаж байгаа даа! Түүнийг өрөөсөн гараар илж таалахад эвгүй байгаа биз, тиймээ? Хуруу чинь цөөдөөд байгаа даа... хэмээн өджээ. Кемаль нүд ирмэх зуур ухасхийн салтаанд нь ганц өшиглөхөд цаадах нь чарлан унах хооронд амжин заамдаж аваад бохирсон өвдгөөрөө хамрыг нь цохижээ. Хамраас нь цус олгойдон хөдөлгөөнгүй хэвтэх Рикийн дээрээс тонгойж,
- Дахиад ингэвэл чамайг ална шүү гэсэн юм байжээ.
Хадсонтай уулзаж амжихгүй болох вий хэмээн айсан Дейна машины эцсийн хурдаар довтолгож явлаа. Сургууль дээр юу болсон бэ? Юу болж өнгөрсөн байх нь хамаагүй, Кемалийг сургуульдаа үлдээж өгөөч гэж Генрийг ятгах хэрэгтэй байлаа.
Сургуулийн захирал өрөөндөө хүлээж байв. Кемаль түүний өөдөөс харан толгой ганзагалан суужээ. Дейна орж очоод харахад иймэрхүү дүр зургийг олон арван удаа үзсэн мэт санагджээ.
- Эванс ахайтан, яасан удав даа!
Дейна мэнд ус мэдэхийн оронд,
- Юу болсон бэ? гэлээ.
- Танай хүү чинь ангийнхаа хүүхдийн эрүү, хамрыг хуга цохисон. Тэр хүүхдийг эмнэлэгт хүргэсэн.
- Гэтэл... яагаад тийм юм болдог байна? Кемаль чинь ганц гартай шүү дээ!
- Тийм нь ч тийм. Харин хоёр хөл байгаа. Түүгээрээ зодолдсон байгаа юм. Рики Андервудын эрүүг өвдгөөрөө хуга цохижээ.
Дейна, огт тоосон шинжгүй адар ширтэн суусан Кемалийн дэргэд очиж,
- Чи яахлаараа ийм юм хийж зориглодог байна? гэвэл жаал хүү өөдөөс нь харсан болж,
- Амархан л даа гэхэд Генри уурлаж,
- Харж байгаа биз, Эванс ахайтан? Үүний зан байдлыг... ямар гэж хэлэхээ мэдэхгүй байна! Бид энэ мэтийн танхай байдалтай эвлэрээд сууж чадахгүй байх. Хүүгээ арай илүү таарч тохирох сургуульд оруулахыг танд санал болгоё гэсэнд Дейна өргөмөл хүүгээ өмгөөлөн,
- Гери гуай, манай Кемаль хэзээ ч эхэлж зодоон хийхгүй. Та манай хүүг сургуулиас хөөж... гэтэл
- Сургуулийн зөвлөл ингэж шийдсэн. Би одоо танд тусалж чадахаа өнгөрсөн.
Дейна уртаар санаа алдав.
- За тийм байж. Таны танхай үйлдэл гэж нэрлээд байгаа юмны учрыг тунгааж олдог тийм сургууль хайж олъё. Явъя, Кемаль.
Жаал хүү босож, хорссон харцаар захирлыг ширэв татаад Дейнаг даган гарлаа. Тэр хоёр үгний зөрүүлэг хийсэнгүй. Цаг харвал Хадсонтай уулзах цагаас хожимдож байжээ. Кемалийг харгалзах хүнгүй учир дагуулаад явахаас өөр арга байсангүй.
Машинд орж суусны эцэст Дейна ам нээж,
- За Кемаль юу болсон тухай яриад аль гэлээ.
Рикийн амнаас сонссон бузар муухай зүйлийг Дейнад хэлж яахин чадах билээ?
- Намайг уучлаарай Дейна, энэ бүх явдал миний буруугаас болсон.
Шуламс юм даа! Одоо үүнийг яах билээ?
Жоржтауны хамгийн нэр хүндтэй нэгэн хэсэгт, таван акр талбай эзэлсэн Хадсоны эдлэн газар байх ажээ. Нэг гүвээн дээр барьсан танан цагаан өнгийн гурван давхар байшин гудамжнаас харахад илхэн байх юм. Үүдэндээ тулж очсон таримал модтой талбай байна. Байшингийн үүдэнд машинаа зогсоож,
- Чи надтай хамт орох уу? гэж хүүгээс асуулаа.
- Яах юм?
- Энэ хүйтэнд даарна. За буугаарай.
Дейна байшингийн үүд чиглэн шууд алхахад Кемаль түүний араас дурамчхан дагав. Үүдний хонх дарахын өмнө Дейна,
- Кемаль, би энд их чухал ажлаар ирсэн. Чи томоотой, найрсаг байгаарай. За юу? гэжээ.
- Тэгэхээс дээ.
Хонх дарахад хаалгачийн дүрэмт хувцас өмссөн нүдэнд дулаахан том эр гарч ирээд,
- Эванс ахайтан мөн үү? гэв.
- Мөн байна.
- Намайг Сейзар гэдэг. Хадсон гуай таныг хүлээж байгаа.
Сайх эр нэгийг асуух мэт Кемалийг харсан боловч юм хэлсэнгүй өнгөрөв.
- Таны пальтог авч болох сон болов уу?
Хаалгач ингэж хэлээд үүдний танхимын нэг ханыг дагуулан тавьсан урт шүүгээ тийш очиход Кемаль цамхаг адил сүндэрлэх өндөр эрийг ширтэн байснаа тэсч чадсангүй,
- Таны өндөр хэд вэ? гэхэд Дейна түүний гараас дугтарч,
- Кемаль! Аятайхан байгаарай гэв.
- Би ийм юманд дасчихсан болохоор сүйд болсон юмгүй, Эванс ахайтан.
- Та Майкл Жорданаас өндөр биз ?
- Тийм л байгаа. Миний өндөр 2 м 12 см орчим байх юм даг. Та наашаа яваарай хэмээн инээмсэглэв.
Зүймэл модон шалтай, хуучин цагийн олон тольтой, гантиг чулуун шалтай үүдний том танхимын ханын дагуу байх олон тавиур дээр Мин улсын удмын хаадын үед урласан бяцхан баримлууд, венецийн урчуудын бүтээсэн олон дүрсийг эгнүүлэн өржээ.
Сейзар хаалгач тэр хоёрыг дагуулан уужим хонгилоор явсаар хэдэн гишгүүр уруудан зочны өрөөнд оруулав. Дейна, тод шар өнгийн хана туурга, сийлбэр гаргасан цагаан хавтангуудыг сонирхон харжээ. Аятайхан олон буйдан, жижиг ширээ, тод шар торгоор өнгөлсөн буйдан сандал мэтээр донжийг нь олсон сайхан тавилгатай юм байна.


Top
   
PostPosted: Mar.12.17 12:34 am 
Offline
Дархан Гишvvн
Дархан Гишvvн
User avatar

Joined: Apr.24.12 1:04 pm
Posts: 208
Хөзөр тоглоход зориулсан цэмбэн өнгөтэй ширээний ард буйдан дээр сууж байсан сенатын гишүүн Хадсон, түүний эхнэр Памела нар зочин ирсэн тухай хаалгачаас дуулахын хамт босоцгоов.
Хүйтэн хөх нүдтэй, хянуур маягаар инээмсэглэх, төв царайтай энэ хүн шаггүй эр болохыг Дейна дорхноо ойлгожээ. Хүйтэн маягийн төлөвтэй ийм хүнтэй хянуур соргог харьцах нь зүйтэй биз.
Түүний эхнэр Памела Хадсон нь нөхрөөсөө хэдхэн дүү боловч үнэхээр гоё хүүхэн ажээ. Түүний харцнаас илч дулаан, сайхан сэтгэл туяарч байлаа. Үнсэн саарал үсэнд нь буурал орсон хэдий ч түүнийгээ будуулдаггүй юм байна.
- Хожимдож ирсэнд уучлаарай. Намайг Дейна Эванс гэдэг, харин энэ бол миний хүү Кемаль байгаа юм хэмээн танилцуулав.
- Намайг Рожер Хадсон гэдэг. Энэ бол миний эхнэр Памела.
Дейна Интернетээс Хадсоны тухай мэдээлэл олж үзсэн юм. Түүний эцгийн эзэмшиж байсан "Хадсон интастриз" гэдэг ган хайлуулах жижигхэн компанийг хүү нь олон тэрбумын орлоготой нүсэр том үйлдвэр болгон хувиргажээ. Конгресс дахь олонхын намын лидер байсан, нэг үе зэвсэгт хүчний асуудал эрхэлсэн хороог толгойлж явсан. Дараа нь бизнесийн ажлаа орхисон. Одоо Цагаан ордонд улс төрийн зөвлөхөөр ажилладаг. Хорин таван жилийн тэртээ дээд зиндааны Памела Доннелли гэдэг ганган бүсгүйтэй ханилсан. Америк орны улс төрийн амьдралд ихээхэн нөлөөтэй нэгэн гэсэн мэдээлэл байсан юмсанж.
- Кемаль, энэ бол Хадсон гуай бас Хадсон ахайтан байгаа юм гэж Дейна хүүдээ танилцуулаад:
- Хадсон гуай та хүүхэд дагуулж ирснийг минь өршөөгөөрэй гэхэд Памела,
- Сүйд болсон юм алга. Бид нар Кемалийн тухай цөмийг мэднэ гэсэнд Дейна гайхаж,
- Нээрэн үү? хэмээн лавлав.
- Таны тухай маш их бичиж байсан юм чинь мэдэлгүй яахав! Дайнд сүйрсэн Сараево хотын нэг хүүгийн амийг аварсан тухай ч бас бичиж байсан. Үнэхээр буянтай үйлс шүү! хэмээн ярихад Рожер чимээгүй сууж байв.
- Юм идэж уух уу? Юу идмээр байна? гэж Памела авхай асуув.
- Баярлалаа, би цатгалан байгаа.
Бүгдээрээ Кемалийн өөдөөс харахад цаадахь нь толгой сэгсрэв.
- Сууцгаа гэж Рожер хэлэв.
Гэрийн эзэн эхнэртэйгээ хамт буйданд суухад Дейна Кемаль хоёр буйдан сандалд суулаа.
- Эванс ахайтан та надтай ямар хэргээр уулзах гэсний учрыг олигтой ойлгохгүй байна. Тантай уулзаач гэж Мэтт хүссэн. Би танд юугаар тусалмаар байна? гэж Рожер ширүүвтэр аястай асуув.
- Тейлор Уинтропын тухай ярилцах гэсэн юм.
- Ингэхэд юу болоов? хэмээн Рожер хөмсөг зангидав.
- Та түүний танил байсан гэж би ойлгосон юм л даа.
- Тийм. Тейлор манайхаас Орост элчин сайдаар ажиллаж байхад нь танилцсан юм. Би тэр үед зэвсэгт хүчний асуудал эрхэлсэн хорооны даргаар ажиллаж байхдаа цөмийн чадавхын хэмжээг тодорхойлох гэж Орост очсон. Тейлор манай төлөөлөгчидтэй хамт хоёр билүү гурав хоног хамт ажилласан юм даг.
- Хадсон гуай та тэр хүний талаар ямар бодолтой явдаг вэ?
Рожер хэсэг зуур бодолхийлэв.
- Ний нуугүй хэлэхэд, түүний шагшиж магтаад байсан сэтгэл булаах увдис нь надад онцгой сэтгэгдэл төрүүлээгүй. Харин ажил төрлөө сайн мэддэг, их хөдөлмөрч хүн байсан нь үнэн.
Кемаль баахан уйдаж эргэн тойрныг харснаа өөр өрөөнд орохоор яваад өглөө.
- Орост сууж байсан элчин сайд Уинтропод базаахгүй явдал тохиолдож байсан эсэхийг мэдэх юм байна уу?
Рожер учрыг олж ядан Дейнагийн өөдөөс ширтэв.
- Би нэг л ойлгохгүй... базаахгүй юу байх билээ?
- Би өөрөө мэдэхгүй юм. Ямар нэгэн юм тохиолдсоны дараа өөртөө дайсантай болж болох шүү дээ. Тэгэхдээ зүгээр нэг дайсан биш, амь насанд халгаатай дайсан...
Хадсон толгой сэгсэрч суув.
- Тийм юм тохиолдсон бол ганц би биш дэлхий даяар мэдэх байсан. Тейлор бол даян дэлхийн нүдэн дээр амьдарч явсан хүн гэхэд болно. Та ингэж асууж шалгаагаад байгаа нь ямар учиртай болохыг сонирхож болох уу?
- Ийм юм л даа. Тейлор Уинтроп ямар нэгэн үйлдэл хийж, өнөөх дайснуудынхаа гарт хүйс тэмтрэгдэх боломж олгосон болов уу гэж би бодлоо л доо.
Эхнэр, нөхөр хоёр хариу дуугарсангүй, Дейнагийн өөдөөс гөлөрчээ.
- Миний яриад байгаа зүйл үнэмшил багатай сонсогдож байгааг би ойлгож байна. Гэвч та бүхэн хичээж нэг юмыг ойлгож үзээч. Яахлаараа тэднийхэн жил хүрэхгүй хугацаанд бусдын хүчинд автагдан амь насаа алддаг байна аа?
- Эванс ахайтан, би энэ хорвоод олон жил амьдрахдаа нэг юмыг хатуу ойлгосон хүн. Энэ дэлхий дээр элдвийн юм их байдаг. Юу л бол юу байна. Юун дээр үндэслэж ийм таамаглал хийснийг чинь сонирхож болох уу?
- Та хатуу нотолгооны тухай асууж байгаа бол... надад тийм юм байхгүй.
- Үүнд гайхах юм алга. Ер нь би ийм үг сонсож... За за энэ нь чухал биш л дээ.
Хоёр бүсгүй сэргэмжлэн чих тавив.
- Өвгөн минь, энэ чинь Эванс ахайтанд шударга бусаар хандсан болно. Чи юу хэлэх гэсэн юм бэ?
Рожер мөрөө хавчаад,
- Онцын юм биш дээ. Намайг Москвад байхад Уинтроп оросуудтай ямар нэгэн хэлцэл хийсэн гэдэг цуу яриа гарч байсан. Тэгэхдээ шударга хэлцэл юм шүү. Гэвч би бол элдэв хов живд итгэдэг хүн биш, та ч бас тийм байлгүй, Эванс ахайтан.
Хадсоны дууны өнгөнд илт зэмлэсэн аяс анзаарагдаж байлаа. Харин Дейна хариу өчиж амжсангүй. Хажуугийн өрөөнд тар нир гэсэн чанга чимээ гарав. Памела яаран тийшээ ороход бусад нь түүний араас очиж үүдэнд нь зогтусан зогсов. Мин улсын удмын хаадын үеийн цэнхэр ваарны хагархай шалан дээгүүр бутарч, Кемаль хажууд нь зогсож байв.
- Ээ тэнгэр минь! Яасан харамсалтай юм болох нь энэ вэ! Кемаль чи яаж байгаад... Би яаж уучлал гуйх билээ? Би үүнийг төлөлгүй яахав... бас тэгээд... гэхэд, Памела талбиун сэтгэлээр инээмсэглэн,
- Та ингэтлээ сандарсны хэрэггүй. Манай хэдэн нохой энэ байтугай түйвээдэг юм гэлээ.
Нүүр нь барайн харласан Рожер нэг юм хэлэх гэсэн боловч эхнэрийнхээ харцанд аядан тайтгарлаа. Дейна дэмий л ваарны хагархайг харж зогсов.
Энэ ваар хэдэн зуун мянган долларын үнэтэй байж таарна! Үүний өртгийг төлөх гэж арван жил зүтгэх болж дээ!!
- Зочны өрөөнд эргэж орвол яасан юм бэ? гэж Памела хэлсэнд Дейна Кемалийн гараас хөтлөн чирч,
- Миний дэргэдээс битгий холдоорой хэмээн занав.
Тэд нар дахин суудлаа эзлээд байтал Рожер гэнэт,
- Хүү минь яаж яваад гаргүй болсон билээ? гэж асуулаа.
Одоо л базаахгүй юм болох биз хэмээн Дейна балмагдсан боловч жаал хүү тун уриалагхан өнгөөр,
- Бөмбөгөнд гэж хариулав.
- Мөөн. Харин аав ээж нь яасан билээ?
- Эгчтэй хамт бөмбөгөнд өртөж амь үрэгдсэн.
- Тэр муу дайныг чөтгөр аваасай билээ.
Гаднаас Сейзар орж ирээд,
- Зоог бэлэн боллоо, эрхэм ээ гэв
Тансаг сайхан хоолыг амтархан идлээ.
Памела нь найрсаг зочломтгой эзэгтэй байх агаад Рожер урьдын адил бодолд автан суусаар байлаа.
- Та одоо юун дээр ажиллаж байна? гэж Памела асуужээ.
- Шинээр хийж байгаа “Ул мөр, баримт сэлт” гэдэг нэвтрүүлгээ эфирт цацах гэж байгаа. Бие даасан мөрдөн шинжилгээ гэмээр юмуу даа. Гэмт хэрэг үйлдсэн атлаа ял завшиж яваа хүмүүсийг хариуцлагад татаж, хилсээр ялд унасан улсуудад туслахыг зорьж байгаа юм.
- Таны тавьсан зорилтыг хэрэгжүүлэхэд Вашингтоноос илүү тохирох газар олоход хэцүү дээ. Манай нийслэл хот маань ажил ам хоёр нь алд дэлэм зөрөөтэй хуурамч амьтдаар дүүрсэн байна. Энэ нь хамгийн өндөр түвшинд байдаг гээч. Гаднаас нь харахад хамба ламаас ариун гэгээн юм шиг байдаг новшнууд чинь үнэн хэрэгтээ ямар ч хэрэг хийхээс буцахаа больсон зальхай луйварчид байгаа юм.
- Манай Рожер засгийн газарт шинэчлэл хийх хэд хэдэн хорооны ажилд оролцдог юм гэж Памела бахархан тайлбарлахад Рожер гар дохин,
- Тэглээ гээд ашиг гарч байгаа нь аль вэ? Сүүлийн үед сайн муугийн хоорондох зааг бүдгэрч яваандаа арилах шинжтэй болж байх шиг санагдах юм. Дунд сургуульд тэр заагийг заадаггүй нь тоогүй хэрэг! гэхэд Памела,
- Санаагаар унаад яахав даа, өвгөн минь. Хөөе Эванс ахайтан, бид нар энэ хагас сайнд бяцхан үдэшлэг зохион байгуулах гэж байгаа юм. Танд ирэх зав гарах болуу? гэсэнд Дейна инээмсэглэж
- Баярлалаа, дуртайяа ирнэ гэв.
- Та залуу найзтай юу?
- Байгаа. Жефф Коннорс гэдэг юм.
- Танай сувгийн спортын тайлбарлагч уу? гээд Рожер сэргээд ирлээ.
- Тийм ээ мөн.
- Тэр чинь лут залуу шүү. Би заримдаа түүний яриаг сонсдог юм. Би түүнтэй дуртайяа танилцах сан.
- Жефф баярлах нь дамжиггүй.
Дейна Кемаль хоёр гарах гэж байтал Рожер хүүхнийг зайдуу аваачиж,
- Эванс ахайтан би танд санаснаа хэлье. Уинтропын эсрэг чиглэсэн хуйвалдаан байсан гэж таны дэвшүүлээд байгаа онол чинь уран зөгнөл төдий юм шиг байна. Гэлээ ч гэсэн Мэттийг бодоод зарим нэг зүйлийг өөрийнхөө шугамаар шалгаж үзье. Таны бодож санаж байгааг биежүүлж чадах ямар нэгэн нотолгоо олдох эсэхийг харъя л даа гэжээ.
-Хадсон гуай танд баярлалаа.
- Эванс ахайтан би танд санаснаа хэлье. Уингропын эсрэг чиглэсэн хуйвалдаан байсан гэж таны дэвшүүлээд байгаа онол чинь уран зөгнөл төдий юм шиг байна. Гэлээ ч гэсэн Мэттийг бодоод зарим нэг зүйлийг өөрийнхөө шугамаар шалгаж үзье. Таны бодож санаж байгааг биежүүлж чадах ямар нэгэн нотолгоо олдох эсэхийг харъя л даа.
- Хадсон гуай танд баярлалаа.
Бичлэг төгсөв.


Top
   
PostPosted: Mar.12.17 9:47 am 
Offline
Асуулт Самбарын Хvндэт Харуул
User avatar

Joined: Sep.21.09 1:02 pm
Posts: 6271
Location: Энд
:wd: :wd: Баярлалаа

_________________
:wink:


Top
   
PostPosted: Mar.13.17 2:33 pm 
Offline
Өвөг Дээдсийн Сахиус Гишvvн
Өвөг Дээдсийн Сахиус Гишvvн

Joined: May.10.10 2:23 am
Posts: 702
Дэйна ч эвгүй юмны мөрөөр орлоо доо, болгоомжтой байхгүй бол амиа алдах ч энүүхэнд байх даа, зоригтой бүсгүй шүү, хурдан оруулж буйд баярлалаа


Top
   
PostPosted: Mar.15.17 11:34 pm 
Offline
Дархан Гишvvн
Дархан Гишvvн
User avatar

Joined: Apr.24.12 1:04 pm
Posts: 208
Бүлэг 9.

Дейна өглөөний зөвлөгөөн дээр мөрдөн шалгах ажлыг гардан хийж байгаа телевизийн сурвалжлагч, сэтгүүлч нартай хамтран шинээр явуулах эрүүгийн холбогдолтой нэвтрүүлгийн талаар ид дундаа ярилцаж байтал хэвлэлийн хурлын хаалгаар Оливия шагайн,
- Ноён Бейкер тантай яаралтай уулзах гээд байна гэхэд Дейна,
- Одоохон очлоо гэж хэлээрэй гээд урам муутайхан босож, зөвлөгөөнийг завсарлуулаад гарлаа.
Эбби хүүхэн ялдамхан инээмсэглэн,
- Чамайг дарга хүлээж байгаа гэлээ.
- Баярлалаа, Эбби минь. Чи жигүүртэй шиг цовоо сэргэлэн, хачин сайхан харагдаж байна шүү.
Эбби сэтгэл хангалуун толгой дохив.
- Арай гэж нэг ханатлаа унтаж авлаа. Би хамгийн сүүлд...
- Дейна чи ирэв үү? Ороод ир! гэх Мэттийн сүржин дуу хадав.
- Дараа яримз гэж Эбби амлаад хоцров.
Дейнаг орж очиход Мэтт мэндийн зөрүүгүй шууд л,
- Рожер Хадсонтай хийсэн уулзалт чинь ямаршуу болов? хэмээн шалгаав.
- Энэ сэдвийг төдий л сонирхохгүй байх шиг санагдлаа. Тэгээд зогсоогүй, миний дэвшүүлсэн саналыг солиорол гэж байна билээ.
- Тийм номхон зөөлөн амьтан биш гэж чамд хэлсэн шүү дээ. Мексикт ургадаг кактус гэж нэрлэвэл илүү зохино байх.
- Тиймээ, амархан дасах аргагүй яггүй эр билээ. Цаг хугацаа шаардана байх. Харин түүний эхнэр гэж гайхалтай сайхан амьтан байна. Ямар сайхан зантай гээч! Вашинтоны дээдсийн хүрээлэнд байдаг улсуудын нүгэл хилэнц, муу явдлын тухай юу ярьсныг чи сонссон болоосой. Тийм юм сонссоны дараа манай нийгмийн ёс суртахуун унаж байгаа талаар ярих ч хэрэг алга.
- Би танина. Сайн бүсгүй дээ. энэ талаар чамтай санал нийлж байна.
Мэттэй ярилцаж дуусаад хоол идэхээр гуанзанд оржээ.
Танхимд хүн цөөтэй байсан болохоор Эллиот Кромвелл тосож ирээд,
- Миний ширээнд суугаач хэмээн урьсанд Дейна толгой дохин,
- Баярлалаа гэж хэлээд суув.
- Кемаль яаж байна?
Дейна тээнэгэлзэн нүүрээ үрчийлгэж,
- Уг нь үүнийг яримааргүй байх юм, гэлээ ч гэсэн асуудал гараад байна гэв.
- Тийм үү? Юун асуудал гардаг билээ? Аль эсвэл нууц юм уу?
- Кемалийг сургуулиас хөөсөн.
- Яалаа гэж тэр вэ?
- Нэг хүүтэй зодолдож, эрэмдэг болгосон юм байх. Тэр хөөрхий жаалыг эмнэлэгт хүргэсэн гэнэлээ.
- Ойлгомжтой.
- Зодоон цохионыг Кемаль эхлээгүй гэж би итгэж байгаа. Түүнийг тахир дутуугаар нь доромжилж дээрэлхдэг юм билээ.
- Түүнд хэцүү байгаа л даа гэж Кромвелл сэтгэл зовнисон янзтай хэлэв.
- Үүнд л хамаг учир байгаа юм. Би протез хийлгэх талаар эмчтэй уулзаж ярилцлаа. Хүүхэд өсөж байгаа болохлоор энэ тухай ярих хэрэггүй гэж байх юм.
- Хэддүгээр ангид сурч байгаа билээ?
- Долоодугаар ангид.
Эллиот бодлогошрон толгой сэгсэрч,
- Линкольны нэрэмжит бэлтгэл сургуулийн тухай сонссон уу? гэв.
- Сонсохоор барах уу! Харин тэр сургуульд ороход тун хэцүү гэж сонссон юм байна. Бас тэгээд Кемаль маань сурлагаар тааруу шүү дээ. Математик, компьютерээс бусдад нь маруухан даа.
- Тэр сургуульд миний бузгай сайн танилууд байгаа. Би ганц нэг хүнтэй яриад үзэх үү?
- Тэгвэл би... маш их талархах болно.
- Туслахад хэзээд бэлэн.
Ажлын өдөр дуусах гэж байхад Эллиот, Дейнаг ороод ирээч гэв.
- Би танд сайхан мэдээ дуулгая. Линкольны нэрэмжит бэлтгэл сургуулийн захирал бүсгүйтэй холбоо барьсан. Кемалийг туршилтын хугацаатайгаар сургуульдаа авъя гэсэн. Маргааш тийшээ хүргээд өгч чадах уу?
Сэхээ авч чадахгүй байсан Дейна сая л ухаарч, Кромвелл цаг гаргаж миний тухай бодсон байна хэмээн сэтгээд,
- Чадалгүй яахав. Би... Юу гэгчийн их аз вэ! Миний яаж баярлаж байгааг та мэддэг болоосой! Танд хязгааргүй их баярлалаа! Та миний төлөө их юм хийсэн шүү гэсэнд Эллиот,
- Дейна, та нэг юмыг мэдэж аваасай гэж хүсэх байна. Би таны төлөө юу ч хийж чадна. Таныг гүнээ хүндэтгэж өндөр үнэлдэг шүү.
Та сайн сэтгэлийн гавьяат үйлс байгуулж Кемаль хүүг манай улсад авчирлаа. Тантай эгнэх буянтан ховор доо гэв.
- Их б-баярлалаа.
Тэдний өрөөнөөс гарахдаа, Кромвелл ийм ажлыг бүтээхэд өөрийн нэр нөлөөг ашиглаад зогсоогүй бас сайхан сэтгэл гаргасан нь дамжиггүй хэмээн боджээ. Эллиотыг ойр дотнын хүмүүсийнхээ талаар анхаарал тавьж чаддаг хүн гэж хэн бодох билээ?
Линкольны нэрэмжит бэлтгэл сургууль нь үнэхээр сүрлэг сайхан газар ажээ. Эл цогцолбор нь гол байшин, түүнээс арай багахан гурван барилга, цэвэр цэмцгэр янзалсан биеийн тамирын талбайнуудтай юм.
Сургуулийн хаалгаар орохын өмнө Кемальд хандаж,
- Кемаль, энэ бол Вашингтон хотын хамгийн шилдэг сургууль байгаа юм. Чи тохь томоотой, багш нарынхаа үгэнд сайн орж байвал их юм сурна. Мэдэв үү? хэмээн сануулжээ.
- Болгоё.
- Зодоон цохион хийж болохгүй шүү.
Кемаль дуугарсангүй.
Сургуулийн захирал ялдам сайхан инээмсэглэсэн нүдэнд дулаа- хан Ровена Троттын өрөөнд орж очиход,
- Тавтай морилогтун. Би таны тухай их юм сонссон шүү, залуу минь. Таныг манай сургуульд баяртай элсүүлж авна хэмээн тунхаглахад Дейна сэтгэл шимшрэн хүлээсэн боловч Кемаль дуугарсангүй. Түүнд тусалж эвгүй байдлаас гарах хэрэгтэй боллоо.
- Кемаль танай сургуульд сурах гэж дандаан мөрөөддөг юм.
- Сайн байна. Дорхноо олон сайхан шинэ найзтай болох биз.
Кемаль дуугарахгүй байсаар өнгөрөв.
Гаднаас орж ирсэн ахимаг насны эмэгтэйг Тротт захирал танилцуулав.
- Энэ бол Бекки гэдэг хүн. Бекки, танд Кемалийг танилцуулъя. Та дургүйцэхгүй бол эхлээд Кемальд сургуулиа танилцуулаарай. Давын өмнө багш нартайгаа танилцах хэрэгтэй болно.
- Мэдээж хэрэг. За явъя, Кемаль.
-Би Кемалийн талаар жаахан тайлбар хэлмээр... гэтэл Ровена яриан дундуур нь орж
- Хэрэггүй дээ, Эванс хадагтай. Кемалийн хувь тавилан, бусад олон асуудлын талаар Эллиот Кромвелл ярьж өгсөн. Энэ бол томчууд давахын аргагүй хэцүү юмыг туулсан хүүхэд, тиймээс бид түүнд зөөлөн сэтгэлээр хандахад бэлэн байна. Ер нь энэ хүүхэд ижил дасал болоогүй орчинд дадах ёстой шүү дээ гэсэнд Дейна нүдэндээ нулимс мэлмэрүүлэн,
- Баярлалаа гэв.
- Рузвельтийн нэрэмжит сургуулиас түүний сурлагын хүснэгтийг ирүүлсэн. Арай дөнгүүр дүн авах боломж байгаа эсэхийг харна даа. Дейна толгой дохив.
- Кемаль их авьяастай хүүхэд.
- Та яг зөв хэллээ. Математикийн хичээлээр авсан үнэлэлт нь үүнийг нотолж байгаа юм. Дэмжээд өгвөл бусад хичээлдээ амжилт тай сурч эхлэх болно.
- Эрэмдэг болсондоо сүрхий эмзэглэдэг юм. Гэвч протез хийлгэх талаар тохирч болох болов уу гэж найдаж байгаа гэж Дейна нэмж хэлэв.
Учрыг ойлгосон Тротт хадагтай,
- Амжилт хүсье хэмээн инээмсэглэв.
Кемалийг эргэж ирсний дараа захирал бүсгүйтэй салах ёс хийгээд хоёулаа машин дээр очиж, дуугаа хураасан Кемальд
- Чамд энэ сургууль таалагдах нь гарцаагүй гэхэд хүү дуугарсангүй.
- Гоё сургууль байгаа биз?
- Новшийн газар байна.
Цочирдон сандарсан Дейна
- Яагаад?! гэжээ.
- Энд одон бөмбөг тоглох талбай, хөл бөмбөгийн талбай байх юм, гэтэл би...би огт... гэж гоншин гомдоллоход Дейна түүнийг тэврэн өөртөө наалдуулж,
- Зүгээр дээ хүү минь, хоёулаа нэг арга олноо гэж хэллээ.
Нэн даруй ямар нэгэн арга бодох хэрэгтэй байлаа. Хүү минь ямар ч шалтгаангүйгээр шаналан тарчлах учиргүй!
Үнэн хэрэгтээ нөгөө бяцхан үдэшлэг гэдэг нь баян тансаг хүлээн авалт болж, смокингоор гоёсон эрчүүд, оройн даашинзаар гангарсан хатагтай нар цугларсан байв. Тансаг сайхан зассан өрөөнүүдэд батлан хамгаалахын сайд, нэлээн хэдэн конгрессын гишүүд, Холбооны нөөцийн банкны тэргүүн, германы элчин сайд зэрэг их гарын зочид иржээ.
Гэрийн эзэд үүдэндээ зогсон зочдыг угтаж байв. Үдэшлэг эхэлж байхад ирсэн Дейна, Жеффийг Хадсонтай танилцуулжээ.
- Би таны хөтөлдөг спортын нэвтрүүлгийг амтархан үздэг юм гэж Хадсон хэлсэнд,
- Та надад урам хайрлалаа гэж Жефф товчхон хариулав.
- Та нарыг зарим хүмүүстэй танилцуулахыг болгооно уу гэж Памела санал гаргав.
Тэнд байгаа зүс үзсэн хүмүүс чин сэтгэлээсээ мэнд дэвшүүлж байгааг ажихад Дейна, Жефф хоёрын бишрэн шүтэгчид байх ажээ. Дейна хүний нүд хариулж байгаад,
- Бурхан минь, энд "Хэн нь хэн бэ" гэдгийн амьд лавламж цугларсан шиг байна гэхэд Жефф түүний гарыг энхрийлэн атгаж,
- Хайртай чи минь хамгийн тод од болж байна шүү гэсэнд Дейна зөрж,
- За боль доо, би бол... гэтэл Бустер генерал, Жек Стоун хоёр тэдний хажууд хүрч ирсэнд Дейна найр тавин,
- Генералд оройн мэнд хүргэе хэмээн мэндлэв. Генерал түүний өөдөөс эгдүүцэн ширэв татаж хараад,
- Та энд ямар элэнцгээ хийж яваа билээ? гэсэнд Дейнагийн нүүр час улаан болоход генерал улам омогшин давшилж,
- Энд хувийн хүлээн авалт болж байгаа. Гэрийн эзэд сэтгүүлчдийг урьсан гэж би бодсонгүй гэтэл Жефф дүрсхийж,
- Та амаа татаж үзээрэй. Бид ч гэсэн та нарын нэгэн адил эрхтэй... гэхэд Бустер түүний хэлснийг зориуд үл тоомсорлон Дейнад хандаж, -Би танд юуны тухай сануулж байсныг санаарай! Хар толгой доо лай хураах гэж битгий зүтгээрэй! гэчхээд гэнэт эргэн одохыг мэл гайхан хоцорсон Жефф,
- Бурхан минь! Энэ чинь яачхаад байгаа эр вэ? гэлээ.
Час улаан царайтай болж хоёр хөл дээрээ ээлжлэн зогсож байсан Жек,
- Би...би үнэхээр харамсаж байна. Уучилж үзээрэй. Манай генерал заримдаа биеэ барьж чадахгүй... жаахан эв дүйгүй... ярьчихдаг юм гэсэнд Жефф,
- Бид үүнийг анзаарлаа гэжээ.
Хоол унд нь үнэхээр тансаг бөгөөд, маш гоё бичигтэй хоолны цэсийг хүн болгоны өмнө тавьсан байв:
Хоров загасны түрс, цөцгийн бяслагтай орос хуймаг. Газар доогуур ургадаг мөөг, сараана цэцгийн зөөлөн үндсээр амталсан гургуул шувууны махтай шөл. Салат, халуун ногоо, дарсны цуугаар хийсэн сүмсээр амталсан галууны элгэн нухаш. "Морне" дарсны сүмсээр амталсан Мэнийн булангийн "термидор" хэмээх хавч. "Орлов" сортын төмсөөр хачирлаж ногоогоор амталсан үхрийн дан мах. Амтат жүржийн хальсаар нэрсэн дарстай найруулсан бүлээн шоколад, "нуга" сүмсээр амталсан шоколадтай амтат боов.
Жинхэнэ тансаг дайллага гэгч энэ ажээ!
Дейна дайллагын ширээнд гэрийн эзэнтэй зэрэгцэн суусандаа гайхжээ.
Энэ бол Памелагийн санаачилгаар хийсэн ажил байж таарна!
- Кемаль одоо Линкольны нэрэмжит сургуульд суралцах болсон гэж Памелагаас дууллаа хэмээн Хадсон өгүүлэв.
- Тиймээ. Би хачин их баярлаж байгаа. Эллиот Кромвелл этгээд их тус болсон шүү! Ер бусын сайн хүн дээ!
Рожер үүнтэй санал нийлж,
- Би түүний тухай олон сайхан үг сонсож байсан шүү. Онцын учир холбогдолгүй байж болох нэг зүйлийг хэлье. Уинтроп Орост суух элчин сайд болох гэж байхдаа, би улс төрөөс хөндийрсөн гэж ойр дотнын найз нартаа хэлж байсныг сонссон юм байна гэв.


Top
   
PostPosted: Mar.15.17 11:37 pm 
Offline
Дархан Гишvvн
Дархан Гишvvн
User avatar

Joined: Apr.24.12 1:04 pm
Posts: 208
Дейна хөмсөг зангидан,
- Тэгсэн атлаа шинэ томилолтыг хүлээж авсан юм уу? гэж асуув.
- Харин тийм л дээ.
Хачирхалтай юм байна...
Харьж явах замдаа Жефф,
- Чи яаж яваад генерал Бустерийн "хайрыг" ингэтлээ татаж чадаа вэ? гэж Дейнагаас асуув.
- Уинтропын гэр бүлийнхэн хэрхэн амь үрэгдсэн учир начрыг мөрдөн шалгах гэж оролдсонд дургүй нь хүрээд байгаа юм.
- Энэ чинь түүнд ямар хамаатай юм бэ?
- Юу ч тайлбарлаж хэлэхгүй, архираад байгаа юм.
- Түүний хазах нь ахирахаасаа долоон дор шүү. Чи түүний дургүйг хүргэвэл аминд халгаатай дайсантай болно доо.
- Яагаад тэр вэ?
- Тэр ямар албан тушаалтай хүн болохыг мартаад байна уу? Холбооны шинжилгээ судалгааны агентлаг гэж байгаа. Энэ чинь тоглоом биш дээ.
- Би мэднэ ээ. Тэднийх хөгжиж байгаа улс орнуудад үзүүлэх тусламжийн төсөл боловсруулж, тэр улсуудыг орчин цагийн технологитой танилцуулдаг юм.
- Хаанаас даа, тэгвэл өвлийн өвгөн гэж үнэхээр байдаг болж таарах нь ээ.
Учрыг олж ядсан Дейна мөрөө хавчисхийж,
- Чи юу яриад байгаа юм бэ?
- Агентлаг гэсэн албан ёсны халхавчийн дор ажилладаг сөрөг тагнуулын газар байхгүй юу. Энэ агентлагийн хамгийн гол, үндсэн зориулалт бол гадаадын улс орны тагнуулын агентлагуудыг тагнаж, тэдний хоорондын мэдээллийг шүүрч авах ажил байгаа юм. Их ах бүхнийг хянаж, судсыг атгаж байдаг юм. Үндэсний аюулгүй байдлын газраас хамаагүй давуу нууцлагдсан газар даа.
- Тейлор Уинтроп нэг үе ХСШ-ний агентлагийн захирлаар ажиллаж байсан юм билээ. Сонин юм шүү.
- Генерал Бустерээс холхон явахыг чамд зөвлөе.
- Тэгье, тэгье.
- Хүүхдийн асрагч авгай чамайг эртхэн ирэхийг бодоорой гэж байсан, тэгэхлээр чи одоо шууд харих юм бол...
- Тэгж ярихгүй. Асрагч хүлээж байна биз. Харин би тэсэж чадахаа байлаа. Танайд очно.
- Жефф нүүр дүүрэн инээмсэглэн,
- Би чамайг гуйхгүй юм байна гэж айж байсан юм гэжээ. Жижигхэн байранд суудаг юм. Хоёулаа явж дөрөвдүгээр давхарт хүрэхийн хамт Дейнаг унтлагын өрөөнд оруулж,
- Даруйхан арай том байртай олох юмсан. Кемаль тусдаа өрөөтэй байх ёстой. Ер нь хоёулаа... гэсэнд Дейна,
- Амаар ярихын оронд ажил болговол яасан юм бэ? гэсэнд, Жефф хүүхнийг тэврэн авч, ар нуруу, бөгсийг нь таалан илбэж,
- Гайхалтай сайхан санаа байна гэжээ.
Жеффийн гар эвсэг хөдөлж даашинзны цахилгааныг тайлж эхлэхэд Дейна цэнгэлийн манлайд умбан баяссандаа санаа алдав.
- Хайрт минь, чи ямар сайхан биетэйгээ мэдэх үү?
- Бүх харчууд өглөөнөөс шөнө дөл болтол шагшиж байдаг юм чинь. Эрчүүд гээд байх юмгүй! Миний биеийн галбирыг хот даяараа магтаж байгаа шүү! Чи хувцсаа тайлах хүн үү, үгүй юу?
- Жаахан бодъё.
Дейна бүх биеэрээ түүнд наалдан цамцных нь товчийг тайлж эхэллээ.
- Чи ичгүүргүй охин юмаа!
- Чиний аз дутжээ хэмээн Дейна эрхлэнгүй хэлэв.
Жефф тайчиж байх хооронд Дейна оронд орж хэвтээд сэтгэл тэнийн суниаж байтал энхрий ялдам... хайртай Жефф нь халуун гараараа илбэн таалж, түүндээ тэврүүлсэн Дейна нэг үхэж, нэг сэхэх шиг болж байлаа.
- Би чамд даанч хайртай юмаа гэхэд Жефф,
- Би ч бас ялгаагүй гэв.
Тэгтэл гар утасны дохио дуугарав.
- Чинийх үү, минийх үү?
- Минийх л байна. Дуудаж л байг гэхэд Дейна зөрж,
- Ямар нэгэн чухал юм байж магадгүй шүү дээ гэсэнд Жефф уцаарлан,
- За, за. Байна уу? гэлээ.
Гэтэл Жеффийн тээршээсэн маягийн дуу нь сэтгэл түгшсэн өнгөтэй болов.
- Үгүй дээ, бүх юм номын ёсоор байгаа... За тэгээд яриач! Тэгэлгүй яахав... санаа зовсны хэрэггүй гэж бодож байна. Ердийн стрессээс өөр юм болоогүй байлгүй.
“Хэнтэй ярихлаараа бүтэн 5 минутын турш яншдаг байнаа?”
- Тиймээ... ийм дэмий юмыг мартаарай... тэгье... сайхан нойрсоорой Рейчэл ээ гэж хэлээд Жефф утсаа салгав.
“Арай дэндүү оройтсон нөхөрсөг яриа биш гэж үү?”
- Жефф, юу болоов?
- Онцын юм болоогүй. Рейчел баахан ядарсан гэнэ. Хэтэрхий их ажиллаад байсан юм, одоо жаахан амарвал таарна. Дажгүй дээ, мөдхөн зүгээр болно биз гэж баахан самгардсан янзтай тайлбарлаад Дейнаг татан биедээ наалдуулж:
- Хоёулаа юун дээр зогссон билээ? гэв.
Ингээд л аз жаргалын их ид шид даль жигүүрээ дэлгэн үргэлжилжээ.
Дейна хүүхэн хүсэл тэмүүлэлдээ хөтлөгдөн Уинтропын гэр бүл, Жоан Сайниси амь үрэгдсэн тухай, генералууд болон гэрийн үйлчлэгч нар, Кемалийн тухай болон сургуулийн тухай мартжээ. Гэв гэнэт амьдрал тэр чигээрээ хүсэл тачаалын их баяр болон хувирчээ. Хэзээ хойно... бүр хэзээ хойно... Дейна баахан шантарсан өнгөөр,
- Чиний гүнж чинь дахиад л Үнсгэлжин болж хувирахаас даа хэмээн бөвтнөв.
- Гэлээ ч гэсэн хонгор хөөрхөн Үнсгэлжин болох юм чинь! Би муу хасаг тэргээ бэлдье гэсэнд Дейна түүний өөдөөс талимааран харж,
- Сүйх тэрэг хүлээж байна биз. Нэг дахих уу? гэжээ.
Дейнаг арай гэж гэрийн бараа харахад тэсэж ядсан асрагч хүүхэн,
- Нэг хагас болчхоод байна! гэж унтууцан хэлсэнд гэмшсэн Дейна цүнхээ ухаж, илүү цаг ажилласны мөнгө гаргаж өгөөд,
- Уучлаарай, гарч чадахгүй байсаар удлаа. Хөлсний тэргэнд суугаад хариарай. Одоо метрогоор явахад аюултай. Маргааш болтол баяртай гэсэнд асрагч хүүхэн,
- Эванс хадагтай, миний бодоход Кемалийн талаар... гэж дуулдах төдий хэлэв.
- Ямар нэгэн юм болоо юу?
- Кемаль таныг хэзээ ирэх бол гэж оройжин шалгаалаа. Жаал хүү байх суух газраа олохгүй байх шиг. Нэг юманд сэтгэл нь зовоод байгаа бололтой.
- Үүнийг дуулгасанд чинь баярлалаа. Сайхан амраарай гэж Дейна хариулаад шуудхан явж Кемалийн өрөөнд ороход компьютер тоглоод ухаангүй байв.
- Сайн уу, Дейнаа.
- Чи дуг нойрондоо унтаж байх учиртайсан, найз минь.
- Таныг хүлээж байсан юм. Хөгжилтэй сайхан байв уу?
- Их сайхан байлаа, гэвч чамайгаа санасан шүү, хүү минь.
Кемаль компьютерээ унтраагаад,
- Та одоо орой болгон явж байх уу? гэж асуув.
Жаал хүүгийн дууны өнгөнд ил гаргаж хэлээгүй асар их аймшиг хурсан байхыг сонсоод Дейнагийн хамаг бие арзасхийв.
- Чамтайгаа аль болохоор удаан хамт байхыг хичээх болно. Үүнийг би амлаж байна.


Top
   
PostPosted: Mar.15.17 11:38 pm 
Offline
Дархан Гишvvн
Дархан Гишvvн
User avatar

Joined: Apr.24.12 1:04 pm
Posts: 208
Бүлэг 10.

Даваа гаргийн өглөө. Огт санаанд ороогүй байтал утасны хонх дуугарав.
- Дейна Эванс мөн үү?
- Мөн байна.
- Би хүүхдийн санд ажилладаг доктор Жоул Хиршберг байна.
Баахан алмайрсан Дейна,
- Би таныг сонсож байна...гэв.
- Та хүүдээ протез хийлгэх талаар асуудалтай тулгараад байгаа гэж Эллиот Кромвелл дурсаж байсан юм.
Хараахан учрыг олж амжаагүй байсан Дейна дэмий л,
- Т-тийм хэмээв.
- Танай хүүд тохиолдсон золгүй явдлын талаар Кромвелл гуай надаа ярьсан юм. Манай сан бол дайнд сүйрсэн улс орны хүүхдүүдэд туслах зориулалттай газар. Кромвелл гуайн ярьснаас үзвэл танай хүү энэ ангилалд бүрэн таарах юм билээ. Та хүүгээ авчирч манайд үзүүлэх үү?
- Тиймээ... би... тэгэлгүй яахав!
Ингээд үдээс хойш уулзахаар тохирчээ.
Кемаль хичээлээ тараад харьж ирэхэд сэтгэл догдолсон Дейна,
- Хоёулаа докторт үзүүлж шинэ гар хийлгэхээр явна. Гоё байгаа биз? гэсэнд Кемаль түр зуур бодож байснаа,
- Мэдэхгүй юм. Гэлээ ч гэсэн жинхэнэ гар биш шүү дээ гэжээ.
- Бараг жинхэнэ гар гэсэн үг. Үүнээс дөнгүүр юм олдохгүй шүү дээ. Санал нийлж байна уу, найз минь.
- Тохирлоо.
Итгэл төгс яриатай, сэтгэлд таатай төв царайтай, дөч эргэм насны сайхан эр, доктор Жоул Хришберг өрөөндөө хүлээж байв. Бүгдээрээ танилцсаны дараа Дейна,
- Доктор минь, давын өмнө санхүүгийн талаар ярилцах нь зүйтэй болов уу гэж бодох юм. Бид нар нэг мэс заслын эмчтэй уулзсан юм. Тэр хүн хэлэхдээ, Кемаль нь өсөж яваа хүүхэд болох учраас протезийг жил болгон сольж... гэтэл доктор,
- Эванс хадагтай, та нэг зүйлийг ойлгоосой гэж бодож байна. Хүүхдийн сан бол дайнд нэрвэгдсэн улс орны хүүхдүүдэд туслах зориулалттай газар. Иймээс бүх зардлыг бид даадаг юм гэхэд Дейнагийн дотор амарч,
- Яасан сайхан юм бэ! гэлээ.
Эллиот Кромвеллийг Бурхан өршөөх болтугай! Би оройн болгон түүний төлөө залбирах болно!
Хиршберг дахин Кемальд хандаж,
- За залуу минь, одоо таныг үзмээр байна гэв.
Үзлэг дөнгөж хагас цаг орчим болоод, доктор Дейнад,
- Бүх юм номын ёсоор байна. Цоо шинэ юм шиг хүү болно доо гэж хэлээд хананд өлгөөтэй байсан бүдүүвч зургийг авч,
- Одоо манайх хоёр янзын протез хэрэглэдэг болоод байгаа юм. Сүүлийн үеийн хийцтэй мио-цахилгаан протез, кабелийн удирдлагатай протез гэж байгаа юм. Мио-цахилгаан гарыг нийлэг эдээр, харин сарвууг зөөлөн хаймраар хийсэн байгаа. Жинхэнэ гартай адилхан байгаа биз дээ?
- Энэ гар хөдөлдөг юм уу? гэж Кемаль асуув.
- Кемаль, байхгүй гараа хөдөлгөж үзэх юмсан гэж боддог байсан уу? гэж доктор асуусанд,
- Боддог байсан гэв. Доктор бөхийж,
- За одоо миний хэлэх үгийг сонс. Чи байхгүй болсон гарынхаа тухай бодохын хамт гарыг ажиллуулж байдаг булчин агшиж, мио-цахилгаан дохиог автоматаар гаргаж эхэлнэ. Өөрөөр хэлбэл, чиний хүссэний дагуу хиймэл гар чинь атгаж, тэнийх болно.
Кемаль хүүгийн царай баяр хөөрөөр бялхаж,
- Нээрэн үү? Харин би энэ гарыг... яаж хийж, авч байх вэ? гэв.
- Энүүн шиг амархан юм байхгүй. Хиймэл гарыг сорогчоор тоноглосон байгаа. Гар байсан газраа наалдуулаад л болоо. Энэ гарыг нимгэн нейлон хучилттай хийсэн байгаа, тэгэхлээр норгож хэрэггүй. Ийм гараар бараг санасан бүх юм хийж болно. Үүнийг шаахайтай адилтгаж болно. Шөнө тайлж тавьчхаад өглөө өмсдөг шүү дээ.
- Хир зэрэг хүнд вэ? гэж Дейна сонирхон асуув.
- 180 граммаас 410 граммын хооронд байдаг юм.
- За яахав, хүү минь? Үзээд алдах уу? хэмээн Дейна сандрахад Кемаль хөөрсөн сэтгэлээ дарж ядан,
- Жинхэнэ гар шиг байх юм уу? гэхэд доктор,
- Тийм жинхэнэ гар шиг хэмээн инээмсэглэв.
- Болж байна.
- Чи аргагүйн эрхэнд солгой болсон бол одоо баруун гараа сургана даа. Үүнд цаг хугацаа хэрэгтэй шүү, Кемаль. Чи шинэ гараа саадгүй хүлээж авна, харин гэмтэл согогийн эмчтэй уулзаж, гараа ажиллуулах, дохиогоо хэрхэн удирдахад суралцах хэрэгтэй болно. Энэ гар чиний биеийн нэг хэсэг болох ёстой.
Кемаль уртаар амьсгаа авч,
- Догь юмаа гэхэд Дейна нулимсаа барьж ядан хүүг тэврэв.
Дейна ажил дээрээ ирээд Эллиотын өрөөнд орж,
- Бид хоёр дөнгөж сая доктор Хиршбергтэй уулзаад ирлээ гэв.
- Сонсоход сайхан байна. Тэр доктор Кемальд тусална гэж найдаж байна.
- Тусалдгаа тусалчхаад байгаа. Би таны ачийг яаж хариулна гэж бодохоос айх шиг болох юм.
- Дейна минь, энэ бол өчүүхэн зүйл! Би тус болж чадсан даа баяртай байна. Харин ажил төрөл чинь ямаршуу байгааг үе үе дуулгаж байгаарай.
- Заавал дуулгана.
Чамайг бурхан ивээх болтугай!
Дейна хүүхэн ажилдаа улайраад Оливия орж ирэхийг анзаар- сангүй. Том баглаа цэцэг барин орж ирсэн нарийн бичгийн дарга хүүхэн,
- Танд цэцэг илгээсэн байна! гэхэд Дейна,
- Яасан гоё цэцэг вэ! хэмээн дуу алджээ.
Цэцгэн дотор байсан цагаан дугтуйтай зурвасыг уншиж үзвэл,
"Эрхэм Эванс хадагтай! Манай найз чанга хуцдаг ч гэсэн хаздаггүй юм шүү. Энэ цэцэг танд таалагдана гэж найдъя. Жек Стоун" гэж бичсэнийг Дейна дахин гүйлгэж уншив.
Сонин юм даа. Жефф тэс өөр юм яриад байсан. Хэнд нь итгэх болж байна?
Стоун бол өөрийн эрхэлсэн ажил бас боссоо үзэн яддаг хүн юм хэмээн бодоод үүнийг тогтоож авах нь зүйтэй гэж бодов. Цэцэг илгээсний төлөө Жекэд талархлаа илэрхийлэх хэрэгтэй. Тэгэхгүй бол намайг найрсаг бус зан гаргалаа гэж бодох биз.
Ингээд утсаар ярьжээ.
- Стоун гуай? Би танд талархах гэсэн юм. Та их сайхан ...
- Та өрөөндөө байх уу?
- Байна.
- Тэгвэл би эргэж утасдъя гэж сулхан хэлээд утсаа таслав.
Үнэхээр гурван минутын дараа утасджээ.
- Эванс хадагтай, та бидний танил маань энэ ярианы талаар мэдэлгүй өнгөрвөл ээлтэй байх. Би таны тухай болон таны найзын талаар гүүний бодлыг өөрчлөх гэж ятгаж үзсэн боловч зөрүүд хүнийг яах ч арга алга. Би хэзээ нэгэн цагт танд хэрэгтэй... үнэхээр хэрэгтэй болбол миний гар утсаар яриарай. Утасныхаа дугаарыг өгье, та энэ утсаар намайг хаанаас ч олох болно гэхэд Дейна дугаарыг тэмдэглэж авах зуур,
- Баярлалаа гэв.
- Эванс хадагтай...
- Юу гээв?
- Үгүй дээ, юу ч гээгүй. Харин болгоомжтой л байгаарай.
Энэ өдрийн өглөөгүүр Стоун ажил дээрээ ирэхэд генерал Бустер өрөөндөө сууж байлаа.
- Жек, тэр муу Эванс гичий чинь балаг тарьж мэдэх амьтан шиг санагдаад байна. Та түүнд холбогдох бүх мэдээллийг цуглуулаад надад дуулгаж байгаарай.
- Мэдлээ, эрхэм ээ.
"Чи надаас юм олж долоох чинь гонж биз ээ".
Стоун яаран гарч цэцгийн дэлгүүр руу утасдаж Дейнад цэцэг илгээхийг хүсжээ.
Дейна үдийн хоолны завсарлагаагаар Жеффийг гуйж гуанзанд ирүүлээд өнөөдрийн үйл явдлын талаар хуучлан ярьж,
- Хайрт минь би хачин их баярлаж байна. Утсаар ярьсны дараа бүх юм өөрчлөгдлөө! Кемаль минь согогтой болсондоо гутраад энэ хорвоог хараан зүхдэг байсан. Бусдаас дутуу юм чинь аргагүй биз. Одоо бүх юм өөр болно хэмээн үнэнээ хэлсэнд Жефф,
- Баярлаад сүйд болж байгаа даа. Би өөрийн жишээгээр мэднэ. Би чинь тэнгэрийн умдаг атгаад байгаа хүн гэжээ.
- Бүх зардлыг хүүхдийн сангаас гаргаж байгаа нь хамгийн олзуурхууштай юм. Хоёулаа чаддаг сан бол...
Жеффийн утас дуугарахад,
- Уучлаарай үр минь гээд утсаа гаргаж товчлуурыг даран чихэндээ барив.
- Байна уу? Тийм үү... гэснээ Дейнаг хальт хараад,
- Үгүй дээ... зүгээр... за яриарай... хэмээн утсаа чагнахад Дейна сонсоогүй дүр үзүүлэн байж ядаж байв.
- Тийм... мэдлээ... ойлголоо... Ноцтой юм болоогүй байлтай, гэвч эмчид үзүүлэх хэрэгтэй. Чи хаана байна? Бразильд байгаа юм уу? Тэдний эмч нар дажгүй шүү... Тэгэлгүй яахав... ойлгож байна... үгүй...
Энэ мэтээр үргэлжилсний эцэст Жеффийн царай барайж,
- Биеэ бодоорой. Баяртай гэж хэлээд харилцуураа буулгав.
- Рейчел ярьж байна уу? гэж Дейна асуув.
- Тийм байна. Бие нь базаахгүй байгаа гэнэ. Риод хийх зураг авалтаа хойшлуулсан байна. Тэгж үзээгүй хүн юмсан.
- Жефф, яагаад заавал чамтай ярьдаг билээ?
- Хонгор минь, түүнд өөр хэн ч байхгүй. Их ганцаардаж яваа амьтан шүү.
- Баяртай, Жек минь.
Рейчел ингэж хэлээд харилцуурыг тавихад даанч урамгүй байжээ. Жеффээс хагацан салахад үнэхээр аймшигтай байлаа.
Цонхоор харвал Ипанема хэмээх наран шарлагын газар цэлийх ажээ. Бүтэж үхмээр халуун байгаа даа.
Туйлдан доройтсон Рейчел унтлагын өрөөнд орж орон дээр унахад толгой нь эргэж, хамаг юм дайвалзан хевж байлаа. Энэ хүнд өдрийн бүх үйл явдал дуугүй кино мэт нүдний өмнө хөвөрсөөр байлаа. Уг нь өнөөдөр бүх юм ердийн байдлаар эхэлсэн юмсан. Өглөөгүүр наран шарлагын газарт очиж "Американ экспресс"-д зориулсан зураг авалт эхлээд явж байтал өдөр дундын алдад найруулагч нь,
- Рейчел, сүүлийн дубль магтаад барахааргүй сайхан боллоо. Харин дахиад ганц зураг авбал муугүй юмсан гэхэд зөвшөөрөх гэсэн боловч,
- Больё. Намайг уучлаарай, би чадахгүй гэж өөрөө ч мэдэлгүй хэлжээ.
Найруулагч нь дэмий л нүдээ цавчлан,
- Би ойлгосонгүй гэжээ.
- Би хөл дээрээ тогтож чадахгүй байна. Намайг уучлаарай. Ингээд болоо гэж хэлээд цааш эргэж, сэрүү татсан буудалдаа очихоор гэлдрэхэд хамаг бие нь чичрэн, дотор нь муухай болж байсан тул хүрч чадахгүй болов уу хэмээн айж явлаа.
Би яах нь энэ вэ? Хамаг бие халуун оргиод байх юм.
Рейчал харилцуурыг авч Жеффтэй утсаар ярьж, түүнийхээ дууг сонсоход сэргээд иржээ.
Надад Жеффийг заяасан Бурхан тандаа талархъя. Тэр минь хэзээ ч туслахад бэлэн байдаг... миний авралын од шүү дээ.
Жеффтэй ярьж дуусаад орон дээр хажуулан дэрэнд хацраа наажээ.
Бид хоёр хамт байхад үнэхээр сайхан байдаг сан. Тэр минь сайхан сэтгэлтэй, халамжтай хонгор юмсан. Бид хоёрын таалдаг юмс ижилхэн, юм бүхнийг ханиндаа хийх дуртай байдаг сан. Би яах гэж ийм хүнээс татгалзсан юм бэ?
Хамтын амьдралын гунигтай төгсгөлийн тухай өчнөөн олон дур- самж хөвөрч эхэллээ. Рейчелээс болж хоёр бие хөндийрсөн билээ. Үүнд ганц Рейчел буруутай.
Нэг өдөр утасны хонх дуугарснаас үүдэн ийм гай нүүрлэсэн ажээ.
- Рейчел Стивенс үү?
- Тийм байна.
- Тантай Родерик Маршалл ярих гэж байна.
Родерик Маршалл бол Холливудын алдар цуутай найруулагчдын нэг билээ!
Маршалл харилцуурыг авч,
- Стивенс хадагтай, би Родерик Маршалл байна. Та намайг таних болов уу гэж найдаж байна гэсэнд түүний найруулсан бараг бүх киног үзсэн Рейчел,
- Танилгүй яахав, Маршалл гуай хэмээн хариу өчжээ.
- Би таны гэрэл зургуудыг үзлээ. Та киноны од болохыг хүсдэг үү? Тэгвэл "Твентис сенчери фокс" студи таныг хүлээж байгаа шүү. Манай энд ирж киноны туршилтын зураг авахуулхыг хүсье.
- Мэдэхгүй юмаа. Надад авьяас байгаа эсэхийг мэдэхгүй байна. Би хэзээ ч...
- Та сандарсны хэрэггүй, бүх асуудлыг би даана. Замын зардал, зочид буудлын өрөөний хөлсийг бид төлнө. Туршилтын зураг авах ажлыг би өөрөө удирдаж явуулна. Та хэзээ наашаа нисэх вэ?
Рейчел өөрийнхөө ажлын хуваарийг хянаж үзээд,
- Гурван долоо хоногийн дараа нисье гэв.
- Их сайн байна. Манай студи таны онгоцны тийз, зочид буудлын өрөөг нөөцөлсөн байх болно.
Рейчел хүүхэн Жеффтэй зөвлөлдөж ярилцаагүй шийдсэнээ нэгэнт харилцуурыг өлгөсний дараа ухаарчээ. Тэр хоёр хамт байх нь тоотойхон тул дургүйцэхгүй биз хэмээн боджээ.
- Холливуд явах юм уу? гэж Жефф давтан лавлажээ.
- Хонгор минь, энэ бол бөөн аз шүү.
- Зүйтэй, яв л даа. Чамайг амжилт хүлээж байгаа нь лавтай. Агуу том жүжигчин болно байх.
- Чи надтай явах уу?
- Хайрт минь, бид нар даваа гарагт Кливлендэд тоглоно, дараа нь Вашингтон, Чикагод тоглоно. Улирал дуустал олон тоглолт байгаа. Нэг шилдэг тоглогч нь гэнэт алга болчихвол багийнхан
Рейчел үүнд хэчнээн харамсаж байгаагаа мэдэгдэхгүй байхыг хичээж,
- Тоогүй юм. Чи бид хоёрын нийтлэг зүйл улам багасаад байх шиг... гэсэнд Жефф,
- Чи бид хоёр тэр болгон хамт байдал үй болохоор тэгж санагдаж байгаа юм гэжээ.
Рейчел нэмж юм хэлмээр байсан боловч, хэлэх цаг нь биш гэж бодоод больжээ.
Рейчелийг Лос-Анжелес хотын нисэх онгоцны буудалд буухад тансаг сайхан лимузин хөлөглөсөн студийн төлөөлөгч угтан авч, тохуурхах мэт мушилзан,
- Намайг Генри Форд гэдэг. Машины үйлдвэрийн алдарт Фордын хамаатан биш гэдгээ шууд хэлье. Намайг Хэнк гэж дуудахыг зөвшөөрнө шүү гэжээ.
Лимузин машин олон тээврийн хэрэгсэлтэй холилдон явж байхад сайх Хэнк экскурсийн хөтчийн дүрд гарамгай тоглож байлаа.
- Стивенс хадагтай та Холливудэд анх ирж байгаа юу?
- Үгүй, урьд нь ирж байсан. Уржнан жилээс хойш ирээгүй юм байна.
- Тэр цагаас хойш манай энд их юм өөрчлөгдсөн. Холливуд томорч улам сайхан болсон. Гял цал хийсэн баян тансаг амьдралд дуртай бол та манай эндхийг таалах болно.
- Гял цал болсон тансаг амьдралыг шүтдэг шүү.
- Манай студи танд зориулж "Шато Мармон" буудалд өрөө аваад байгаа. Бүх алдар цуутнууд тэнд буудаг юм.
Өндөр хүндэтгэл үзүүлсэнд гайхсан дүр үзүүлэн,
- Тийм үү? хэмээн дуу алджээ.
- Үнэхээр тийм шүү. Жеймс Белуши тэнд нас барсан.
- Тэгсэн юм уу?
- Тэнд Гейбл, Пол Ньюмен, Мэрилин Монро нар буудаг байсан юм.


Top
   
PostPosted: Mar.15.17 11:39 pm 
Offline
Дархан Гишvvн
Дархан Гишvvн
User avatar

Joined: Apr.24.12 1:04 pm
Posts: 208
Бусад олон оддын нэрсийг дурдан ярьсан. Бодвол, шинэ ирсэн хүнд бузгай сэтгэгдэл төрүүлэх гэсэн болов уу. Харин Рейчел түүний яриаг сонсох сонирхолгүй болсон байлаа.
Түүхэн кинонд гардаг хуучин цагийн шилтгээний хуулбар мэт хэлбэртэй "Шато Мармон" хэмээх зочид буудал нь Сансет гэдэг цэцэрлэгт гудамжны умарт хэсэгт байх ажээ.
- Би хоёр цагт ирж таныг аваад студи дээр очно. Тэнд очоод Родерик Маршаллтай уулзаарай гэж Хэнк хэлсэнд Рейчел,
-Би хүлээж байя гэлээ.
Товлосон цагтаа найруулагчийн ажлын байранд ирэхэд шавхагдашгүй их хэмжээний цахилгаан эрчим хүчээр цэнэглэсэн юм шиг байнгын хөдөлгөөнтэй, дөч эргэм насны намхан нуруутай тарган эр угтан авчээ.
- Та манай энд ирсэндээ харамсахгүй нь мэдээж. Би таныг Холливудын тэнгэрт мандсан хамгийн их гэрэлтэй од болгомоор байна. Маргааш туршилтын зураг авна. Одоо миний туслах хүүхэн таныг хувцасны тасгаар аваачиж, өөдтэйхөн юм сонгож авна. Бид бүхний нандин өв болсон "Мөрөөдлийн төгсгөл"-ийн нэг хэсгийг тоглох болно. Маргааш өглөө долоон цагт нүүрний засал хийлгэж, үс гэзгээ янзлах болно. Энэ бүхэн бол таны хувьд шинэ зүйл биш, тийм биз?
Хувийн гүн бодолдоо автан суусан Рейчел,
- Тийм шүү гэж үгийг нь дагуулан хариулав.
- Рейчел, та ганцаар яваа юу?
- Тийм.
- Орой хамт хоолловол яасан юм бэ?
Рейчел жаахан бодож байснаа зөвшөөрчээ.
- Тэгвэл оройн найман цагт танай өрөөнд уулзъя.
Оройн хоол эцэс төгсгөлгүй наргиан цэнгээн болон хувирчээ.
Маршалын ярих нь:
- Хаана очмоор байгаагаа мэдэж аваад тэндээ очиж чаддаг байх явдал бол хамгийн чухал зүйл юм. Лос-Анжелес хотод хамгийн гаргуун шөнийн клуб олон байдаг юм.
Сансет гэдэг цэцэрлэгт гудамжинд зоогийн газар, хамгийн орчин цагийн баартай "Стандарда" хэмээх зочид буудлаар орсноор тэр оройны үдэшлэг эхэлжээ. Зочид буудлын ажилтны хажуугаар өнгөрч явсан Рейчел мэл гайхан зогтусав. Ширээний хажуу талын манантай шилний цаана нүцгэн загвар өмсөгч зогсож байхыг харсан Маршалл,
- Мундаг байгаа биз дээ? хэмээн дуу алдахад юман чинээнд бодоогүй Рейчел,
- Уран зөгнөл шиг юм байна гэжээ.
Оройн хоолны дараа пиг дүүрэн хүнтэй дуу шуугиан болсон шөнийн клубүүдийг дамжсаар яваад Рейчел хөл дээрээ тогтохгүй болтол ядарчээ. Родерик түүнийг буудалд нь хүргэж өгөөд явахдаа,
- Сайхан нойрсоорой. Сайн амарч аваарай. Маргаашийн өдрөөс эхлэн таны амьдрал эргэлт буцалтгүй өөрчлөгдөх болно гэжээ.
Рейчел маргааш өглөөний долоон цагт нүүр заслын тасгаар очиход ахлах нүүр засалч Боб Ван Дазен хүүхнийг сонжин хараад мушилзан инээмсэглэж,
- Иймхэн ажил хийсний төлөө надад цалин өгнө гэж бодоход хачин юм гэхэд Рейчел инээгээд өнгөрчээ.
- Танд нүүрний засал хийх хэрэг алга. Байгаль эх бүгдийг заяасан юм байна.
- Баярлалаа, Боб.
Бүх юм бэлэн болсны дараа урд өдөр нь сонгон авсан даашинзыг өмсөхөд хувцас тааруулагч хүүхэн тусалжээ.
Найруулагчийн туслах Рейчелийг дагуулан том танхимд орж очиход Маршал болон зураг авах багийнхан ирчихсэн хүлээж байлаа. Мань найруулагч хүүхнийг хараад шагшин исгэрч,
- Хэлэх өөгүй гойд сайхан болжээ! За, Рейчел, зураг авах ажил хоёр үетэй явагдана. Та суучих, би танд асуулт тавина. Зовсны хэрэггүй, жирийн энгүүн байдалтай байгаарай. Ердийн байдгаар л байгаарай. Ойлгов уу?
- Бүрэн ойлголоо. Хоёрдугаар үе нь юу байх вэ?
- Миний дурсаж байсан товчхон тоглолт байх юм.
Рейчел суулаа.
Зураглаачийн туслахууд дурангаа тааруулан гүйлдэж байв.
Родерик Маршал дурангийн хажууд зогсож,
- Та бэлэн үү? гэв.
- Бэлэн.
- Их сайн байна. Та тайвшраарай, бүх юм өөгүй сайхан болж байна. Биеэ сул тавиарай. Эхэллээ. Мотор! Өглөөний мэнд.
- Өглөөний мэнд.
- Би таныг нэрд гарсан загвар өмсөгч гэж дуулсан юм байна.
- Тэр үнээн гээд Рейчел инээмсэглэв.
- Та энэ бизнест хэрхэн хөл тавьсан бэ? Хэдийнээс эхэлсэн бэ?
- Арван таван настайдаа эхэлсэн. Би ээжтэйгээ хамт нэг зоогийн газарт очсон юм. Санамсаргүй тохиолдлоор тэнд очоод байсан загвар өмсөгчдийн агентлагийн эзэн намайг хараад ээжтэй уулзаж ярилцсан. Ингээд би хэд хоногийн дараа ажилдаа орсон юм.
Арван таван минут үргэлжилсэн ярилцлага санаандгүй хурдан өнгөрчээ. Рейчел маш чөлөөтэй байдлаар тавьсан бүх асуултад цэцэн цэлмэг ухаанаа гайхуулан хялбархан хариулсан тул Маршал нэг хуудас цаас гардуулж дуу алдан,
- Зураг авлаа! Гойд сайхан боллоо! Одоо завсарлая, харин Рейчел та үүнийг уншиж үзээрэй. Бэлэн болохоороо хэлээрэй, тэгээд зураг авалт эхэлнэ. Рейчел та хосгүй сайн байлаа. Жинхэнэ мэргэжлийн хүн болохоо харууллаа гэжээ.
Эхнэр нь гэрлэлтээ цуцлуулж өгөөч гэж нөхрөөсөө гуйж байгаа агуулгатай богино хэлбэрийн ярилцлагыг уншиж дуусаад дахин нэг уншиж урт өгүүлбэрийг тогтоож аваад,
- Би бэлэн боллоо гэжээ.
Хамтран тоглох Кэвин Уэбстертэй Рейчелийг танилцуулжээ. Тэр нь Холливудэд жүжигчний ажлаа эхэлж байгаа сайхан залуу байжээ.
- За эхэлье. Дурангаа бэлдээрэй! Эхлээрэй! хэмээн Маршал зарлав.
Рейчел нударга зангидан Кевиний өөдөөс давшилж,
- Клифф ээ, би өнөө өглөө өмгөөлөгчтэйгөө ярьсан. Гэрлэлт цуцлуулах ажлыг эхэлж өгөөч гэж гуйсан гэлээ.
- Би дуулсан. Эхлээд надтай ярилцах хэрэгтэй байсан гэж бодох- гүй байна уу?
- Хэчнээн ярих болж байна? Ноднин жил энэ тухай л маргаж өнгөрсөн. Бидний гэрлэлт хошин жүжиг шиг юм болжээ. Чи өөрөөсөө өөр хүний үгийг сонсохоо больсон шиг байх юм чинь, Жефф,
- Зогсоорой. Рейчел, дүрийн нэр Клифф шүү дээ гэж Родерик хэлэхэд ичиж зовсондоо царай нь улайсан Рейчел,
- Уучлаарай гэжээ.
- Үүнийг дахья. Дубль хоёр.
Бурхан минь, яг Жефф бид хоёрын амьдрал шиг байх юм.
Бидний гэрлэлт л инээдмийн жүжиг шиг юм болоод байгаа юм чинь. Хүн бүрд өөрийн гэсэн амьдрал байдаг болохоор үүнд гайхах хэрэг байна уу? Бид хоёр бараг бие биеийнхээ барааг харахгүй болжээ. Сонирхол татмаар аятайхан хүмүүстэй уулзаж учирдаг ч гэсэн учир утгагүй болсон сахилдаа баригдаад өөр хүнд сэтгэл гаргаж, дурлах боломжгүй болсон байна.
- Рейчел!
- Өршөөгөөрэй намайг.
Дахин эхнээс нь эхэллээ.
Зураг авах ажил дуусахад Рейчел хоёр зүйлийг шийдсэн байлаа. Холливудэд од болон тодорно гэдэг ажил надад таарахгүй юм байна. Би гэрлэлтээ цуцлуулахыг хүсэж байна... Одоо тамир тэнхээ тасарч, өвчиндөө шаналан оронд хэвтэж байхдаа, Жеффийг амьдралаасаа хөндийрүүлж ямар аймшигтай алдаа гаргасан тухай нэхэн бодож байлаа.


Top
   
Display posts from previous:  Sort by  
Post new topic  Reply to topic  [ 75 posts ]  Go to page 1 2 3 Next

All times are UTC+09:00


Who is online

Users browsing this forum: Sweeety and 5 guests


You cannot post new topics in this forum
You cannot reply to topics in this forum
You cannot edit your posts in this forum
You cannot delete your posts in this forum
You cannot post attachments in this forum

Search for:
Jump to:  

Copyright Asuult.NET © 2000-2015.
Administrative Contact: Khundaga Khurelbaatar [hundaga@hotmail.com]
Tel: 1-888-303-4927, Fax: 1-888-406-2264.
Powered by phpBB © 2000-2015 phpBB Group. Powered by phpBB® Forum Software © phpBB Limited