#AsuultSambar :

МОНГОЛ УЛС МАНДАН БАДРАГ!
It is currently Jun.24.17 12:38 am

All times are UTC+09:00




Post new topic  Reply to topic  [ 75 posts ]  Go to page Previous 1 2 3 Next
Author Message
PostPosted: Mar.15.17 11:40 pm 
Offline
Дархан Гишvvн
Дархан Гишvvн
User avatar

Joined: Apr.24.12 1:04 pm
Posts: 208
***

Хоёрдох өдөр хичээл тарсны дараа Кемалийг гэмтэл согогийн эмч дээр аваачиж, хиймэл гарыг хэрхэн ажиллуулах талаар заалгажээ. Хиймэл гар нь жинхэнэ гар шиг харагдахын сацуу их сайхан ажиллаж байсан боловч Кемаль түүнд дасахдаа санаа сэтгэл, бие махбодоороо бэрхшээлтэй тулгарч байв.
Доктор Дейнад тайлбарлаж ярихдаа,
- Протез бол гаднын ямар нэгэн юманд биеэ бэхэлсэн юм шиг сэтгэгдэл төрүүлдэг юм. Хиймэл гар бол түүний биеийн нэгээхэн хэсэг мөн гэсэн ойлголтыг хүүд төлөвшүүлэхэд бидний зорилго оршиж байгаа юм. Одоо Кемаль хоёр гартай болсон тухай бодолд дасах хэрэгтэй байгаа. Үүнд сургахад хоёр-гурван сар шаардагддаг. Гэвч энэ нь хэцүү ажил гэдгийг сануулж хэлье гэхэд Дейна,
- Бид хоёр чадна хэмээн хариулав.
Гэмтэл согогийн эмчийн сануулж хэлсэн зүйл үнэн байжээ. Маргааш өглөө нь Кемаль өглөөний цай уухаар протезгүй орж ирээд, -Юм идмээр байна гэхэд нь Дейна гайхаж,
- Кемаль, гар чинь хаана байна? гэвэл Кемаль өдөх мэт зүүн гараа өргөж,
- Үүнийг харахгүй байна уу? гэжээ.
- Би протезийн тухай асууж байгааг чи сайн мэдэж байгаа!
- Тэр балиар юмыг асууж байгаа юм уу? Дахиад түүнийг хэзээ ч зүүхгүй.
- Дасна шүү дээ, хүү минь. Би үүнийг амлая. Ядахдаа оролдоод үз. Тэр чинь чамд тус...
- Тахир дутуу болсон олхиогүй надад хэн ч тусалж чадахгүй.
Өргөмөл хүүг хэрхэн тайтгаруулах учраа олохгүй болсон Дейна дэмий л өөдөөс нь ширтэв. Гэтэл Кемаль хичээлдээ явах, Дейна ажилдаа явах цаг болсон тул маргаж суух зав байсангүй.
Өнөөдөр мөрдөгч Эбрамстай дахин уулзахаар очиход хичээнгүйлэн протокол бичиж сууснаа Дейнаг хараад нүүрээ үрчийлгэн,
- Би энэ хараал идсэн ажлын юунд нь хамгийн дургүй гээч? Энэ бичиг цаас! Хогийн муусайн юмстай буудалцаад дэрвэж явахын оронд... э-э чөтгөр ав... та чинь сурвалжлагч шүү дээ, би таг мартсан байна! Миний ний нуугүй яриа олны хүртээл болохгүй биз дээ? гэжээ.
- Одоо нэгэнт оройтсон. Үг алдвал барьж болдоггүй.
- Эванс хадагтай, өнөөдөр би танд юугаар тусалмаар байна?
- Өнөөх улигт ажлаараа явж байна. Сайнисийн хэргийн тухай асуух гэж явна. Задлан шинжилгээ хийсэн үү?
- Ёсын дагуу хийсэн гээд ширээнээсээ эмнэлгийн шинжээчийн дүгнэлт гаргаж ирэв.
- Сэжигтэй юм гарсангүй юу?
- Согтууруулах ундаан... мансууруулах бодис гараагүй... цэв цэвэрхэн... Тэр хадагтай сэтгэцийн гүн хямралд орж, бүх юмыг нэгмөсөн зүйл дуусгахаар шийдсэн байна. Одоо болов уу?
- Бишгүй нэг боллоо гэж Дейна хариулаад толгой дохив.
Одоо төлөвлөсөн ёсоор эрүүлч Финикс Уилсонтой уулзах хэрэгтэй байлаа.
- Өглөөний мэнд, эрүүлч Уилсон.
- Ямар хэргээр миний муу өрөөнд зочилж явна даа?
- Гэри Уинтропын амины хэргийн талаар шинэ юм олдсон эсэхийг мэдэх гэж явна.
Уилсон санаа алдаж бодолд автан хамрынхаа угийг маажиж,
- Юу ч алга. Хов хоосон. Ядаж уран зургийн хагас нь боловч гараад ирнэ гэж бодож байсан юм. Би үүнд ихээхэн найдаж байсан шүү.
Би таны оронд байсан бол уран зургийн тухай мартах сан гэж Дейна хэлмээр байсан боловч тухайн нөхцөл байдалд амаа хавчаад өнгөрөх нь ээлтэй хэмээн бодоод,
- Эд мөрийн баримт юу ч байхгүй юу? гэж асуужээ.
- Нэг ч юм байхгүй. Тэр муусайн хог мөрөө баллаж дөнгөсөн байна. Америк оронд урлагийн бүтээл дагнан хулгайлдаг гэмт хэрэгтэн тийм ч олон байхгүй, харин дагнадаг хэд нь ижил төстэй байдлаар ажилладаг юм. Ямартай ч тэдний хэрэглэдэг аргыг урьдчилан хэлж болмоор байдаг. Тийм учраас энэ хэрэг намайг гайхширалд оруулаад байгаа юм.
- Гайхширалд орууллаа гэв үү?
- Тийм. Ховор тохиолддог хэрэг юм.
- Юугаараа ховор тохиолддог хэрэг болж байна?
- Хуучны ховор зүйл хулгайлдаг дээрэмчид нь зэвсэггүй хүнийг алдаггүй. Бас тэгээд Гэри Уинтроп тэднийг яаж ч чадахгүй байсан юм чинь цэвдэг сэтгэлээр түүнийг алах шалтгаан байгаагүй. Ингэхэд, та ямар нэгэн байдлаар энэ хэргийн мөрдөн байцаалтыг сонирхоод байгаа юм уу?
- Үгүй шүү. Зүгээр л сониуч зан төдий юм. Би... гээд залж орхисонд Уилсон,
- За тэр яахав. Би хэзээ ч гэсэн танд туслахад бэлэн шүү. Биднийгээ битгий мартаарай гэжээ.
Яг энэ үеэр Холбооны шинжилгээ судалгааны агентлагийн Төв байрны харуул хамгаалалттай байдаг генерал Бустерийн хэсэгт нэгэн зөвлөгөөн болж байв. Генерал уг зөвлөгөөнд оролцогсдыг тарааж Жек Стоуныг үлдээгээд сүртэй бүдүүн дуугаар,
- Өнөөх Эванс юу болж байна? гэж асуужээ.
- Хотоор хаа сайгүй тэнэж, асууж шалгааж яваа, гэвч гэм хоргүй юм шиг байна лээ. Тэр хүүхэн юунд ч хүрч чадахгүй.
- Энд тэндгүй шиншлээд, хэтэрхий их шамдаж байна. Гурав гэсэн хувилбарт шилжээрэй.
- Хэзээ эхлэх вэ?
Жек золтой л нүүрээ үрчийлгэсэнгүй өнгөрчээ. Бустер ямар нэгэн сэжиг авбал өнгөрөх нь тэр. Бурхан минь!
Оройн мэдээ бэлдэх ажил ид дундаа явж байтал Дейнагийн өрөөнд Мэтт орж ирээд,
- Дөнгөж сая чиний талаар утасдаж байна гэжээ.
- Шүтэн бишрэгчид маань надаас залхаж амжаагүй байгаа биз.
- Харин энэ шүтэн бишрэгч бол чамаас залхаж гүйцжээ.
- Больж үз!
- Холбооны шинжилгээ судалгааны агентлагаас ярьж байна. Уинтропын хэрэг дээр ажиллахаа зогсоохыг хүсэж байна билээ. Тэгэхдээ албан ёсны шаардлага биш, зөвхөн хүсэлт юм гэнэ. "Нөхөрсөг зөвлөлгөө" гэгч юм байх. Хөндлөнгийн хэрэгт битгий хошуу дүрээч гэж хүсэж байгаа бололтой.
- Тийм шиг байна. Үүнтэй холбогдуулж үзвэл, яагаад? гэдгийг ойлговол сонин байх сан. Тэд яагаад ингэж байгаа юм бэ? Холбооны энэ агентлаг намайг хуруугаар чичилж байсан удаатай болохоор би нуугдаж бутан доогуур шургахгүй гэдгийг санаж яваарай. Тейлор эхнэртэйгээ хамт галд шатаж үхэх үеэр энэ бүх явдал Аспенд эхэлсэн юм. Ийм учраас би давын өмнө тийшээ явна, тэгээд ямар нэгэн юм олж мэдвэл... Үүнийг "Ул мөр, баримт сэлт"-ийн анхны дугаарт багтаавал ямаршуу тэсрэх бөмбөг болохыг төсөөлж байна уу?
- Чамд хэр зэргийн хугацаатай хэрэгтэй вэ?
- Ганц-хоёр хоногоос хэтрэхгүй.
- Болтугай.


Top
   
PostPosted: Mar.17.17 6:12 am 
Offline
Өвөг Дээдсийн Сахиус Гишvvн
Өвөг Дээдсийн Сахиус Гишvvн

Joined: May.10.10 2:23 am
Posts: 686
Жэк сайн хүн юм шиг, Эллиөт ч бас сайн хүн шиг, гэхдээ таамаг юм даа, Сиднигийн зохиолд сайн гээд итгэчихсэн хүн маань адгийн новш болж хувирахад 1 сек хангалттай байдаг болохоор харж л суухаас. Маsh их баярлалаа


Top
   
PostPosted: Mar.22.17 4:01 pm 
Offline
Өвөг Дээдсийн Сахиус Гишvvн
Өвөг Дээдсийн Сахиус Гишvvн

Joined: May.10.10 2:23 am
Posts: 686
өө яагаад оруулахгүй байнаа, завгүй байгаамуу


Top
   
PostPosted: Apr.04.17 9:14 am 
Offline
Зад Сэнхрvvлэгч Гишvvн
Зад Сэнхрvvлэгч Гишvvн
User avatar

Joined: May.08.11 8:05 pm
Posts: 232
Хүлээж байгаа шүү Цолмоон хичээгээрэй :wd: :cheerleader:

_________________
:haha: :hihi: :haha: :hihi:


Top
   
PostPosted: Apr.12.17 11:06 pm 
Offline
Дархан Гишvvн
Дархан Гишvvн
User avatar

Joined: Apr.24.12 1:04 pm
Posts: 208
Sorry, удчихлаа

Бүлэг 11.

Рейчелийн бие улам дордож, яльгүй хүч гаргах тоолонгоор өвдөж, нэг өрөөнөөс нөгөө өрөөнд орж чадахгүй байлаа. Урьд өмнө ингэтлээ ядарч байсныг Рейчел санахгүй байжээ. Хамрын ханиад хүрэх мэтийн юм болсон болов уу. Эмчид үзүүл гэж Жеффийн хэлдэг зөв юм байна. Халуун усанд орвол зүгээр сэн. Халуун бүлээн ус чинь ид шидийн хүчтэй эд шүү.
Рейчел хүүхэн том онгоцонд орж тэрийн хэвтлээ. Юутай сайхан бэ!
Их л залхуурсан байдлаар биеэ савандаж байтал гараас нь мултран унасан саванг авах хооронд гар нь хөхөндөө шүргэжээ. Гэтэл хөх нь хатуурсан шиг санагдав.
Рейчел анхандаа цочирдон балмагдсан боловч биеэ барьж тайвшрахыг хичээжээ.
Яалаа гэж сандрах билээ! Би хэзээ ч балмагдаж яваагүй хүн! Энэ бол хорт хавдар биш! Яльгүй юм болгоноос айх хэрэг байна уу! Би тамхи татдаггүй, биеэ арчилж, биеийн тамирын дасгал хийдэг, манай удамд хорт хавдраар өвчилсөн хүн байхгүй! Бүх юм зүгээр байгаа. Энэ бол хорт хавдар яасан ч биш, гэсэн хэдий ч, шинжилгээ хийлгэх хэрэгтэй байна.
Рейчел онгоцтой уснаас гарч биеэ арчаад халаад хэдэрч, утасны харилцуур авлаа.
- Бетти Ричмений загварын агентлаг сонсож байна.
-Би Ричмен хадагтайтай ярих гэсэн юмсан. Рейчел Стивенс ярьж байна гэж уламжилж өгнө үү.
- Одоохон дуулгая, Стивенс хадагтай.
Төдий л удаагүй байтал Тетти ахайтны цангинасан дуу харилцуурт хадаж,
- Наран минь! Энэ чинь чи юу? Чиний дуу хоолойг сонсох яасан сайхан юм бэ! Бие чинь зүгээр үү? гэлээ.
- Зүгээр байлгүй яахав. Харин чи ингэж асуудаг нь юу билээ?
- Яахав дээ...чи Риод зургаа авхуулж чадаагүй өнгөрсөн болохоор би бодсон байхгүй юу...
- Зүгээр-зүгээр. Тэгэхэд их ядарсан байсан. Одоо бүх юм зүгээр болсон, би ч тулаанд ороход бэлэн байна.
- Бурханы аврал! Чиний талаар эрэлт хүсэлт ямар их байгааг чи мэдэхгүй байна. Хамаг амьтан ганц чиний хүслэн болж байгаа!
- Би бэлэн байна! Ямар ямар сонголт байна?
- За байзнаарай... энэ байна... оллоо... Аруба арал дээр очиж зар сурталчилгааны зураг авах ажил байна. Дараагийн долоо хоногт. Чамд зөндөө их хугацаа байна. Зөвхөн чамайг урих хүсэлт ирсэн юм.
- Би Аруба арлыг дээдлэн биширдэг юм. Зөвшөөрлөө. Намайг бүртгэж аваарай.
- За боллоо. Бие чинь сайн байгаад баярлаж байна.
- Би эрүүлийн цаад эрүүл болсон шүү.
- Зураг авалтын төлөвлөгөөг явуулъя.
Дараа нь доктор Грэм Элжинтэй утсаар ярьж, дараа өдрийн хоёр цагт уулзахаар болзжээ. Яг дурдсан цагт докторын ажлын өрөөнд орж
- Өдрийн мэнд, Ноён Элжин хэмээн мэнд ус мэдэв.
- Стивенс хадагтай хүрээд ирлээ! Тантай уулзсандаа баяртай байна.
Уулзаагүй удсан байна шүү. Ямар нэгэн юм болоо юу?
- Миний баруун хөх жижигхэн бэлцрүүтэй болчхож, тэгээд...
- Та эмчид үзүүлсэн юм уу?
- Үзүүлээгүй, гэлээ ч гэсэн би мэдэж байна. Жижигхэн бэлцрүү үүссэн нь гарцаагүй. Та үүнийг аваад өгөөч. Харин болгоомжтой оролдоорой. Би загвар өмсөгч хүн. Надад шарх сорви байж болохгүйг та бэлхнээ мэдэж байгаа. Жижиг сорвийг түрхцээр халхалж болно. Дараагийн долоо хоногт Аруба арал руу нисэх учиртай юм. Маргааш нөгөөдрийн аль нэгэнд мэс засал хийгээд өгвөл би баярлах болно.
Доктор энэ бүсгүйг сэм сонжин харлаа. Зөөлнөөр хэлэхэд, ийм таагүй байдалд ороод байгаа хүн зүйд нийцмээргүй тайван байгаа нь хачирхалтай байлаа. Хачин юм даа...
- Эхлээд танд шинжилгээ хиймээр байна. Эд эсийн шинжилгээ авах болох нь. Хэрэв шаардлагатай бол энэ долоо хоногт мэс засал хийж болно.
- Гойд сайн байна! Миний санаанд таарч байна гэж царай нь сэргэсэн Рейчел хариулсанд доктор босож
- Хажуугийн өрөөнд орцгооё. Манай сувилагч танд эмнэлгийн цамц авчирч өгнө гэсэн нь нэг л эвгүй байжээ.
Анхандаа аймшигтай юмгүй мэт санагдаж байжээ. Сувилаг чийн тусламжтайгаар хувцсаа сольж өмссөний дараа доктор Элжин хөхний хавдрыг зөөлөн дарж үзлээ.
- Доктор, энэ бол яльгүй жижиг бэлцрүүнээс цаашгүй эд шүү.
- Стивенс хадагтай би тантай санал нэг байна. Гэвч эд эсийн шинжилгээ авч эцэслэн тодруулах хэрэгтэй. Одоохон үүнийг амжуулъя.
Доктор Элжин нарийн зүүгээр хатгаж эд эс авахад Рейчел золтой л хашгирсангүй.
- За ингээд болоо. Аймаар биш байгаа биз дээ, тийм үү?
- Тийм байна. Харин хариу нь хэзээ...
- Энэ шинжилгээг одоохон лабораторид явуулна, маргааш өглөө гэхэд урьдчилсан хариу гараад ирнэ.
- Баярлалаа. Би харьж аян замынхаа юмыг төхөөрье гэж Рейчел инээмсэглэн хэлээд гарчээ.
Гэртээ ирээд хоёр чемодан гаргаж орон дээр тавиад, шүүгээ онгойлгож эд юмсаа гаргаж байтал цагаар ирж ажилладаг цэвэрлэгч бүсгүй Жанетт Родс орж ирээд,
- Стивенс хадагтай , та бас л биднийг орхиод явах гэж байна уу? гэжээ.
- Бас л явах боллоо.
- Энэ удаад хаашаа зорих гэж байна?
- Аруба арал дээр очно.
- Хаана байдаг юм бэ?
- Венесуэлээс хойш, Карибийн тэнгист нэг сайхан арал байдаг юм. Нар ээсэн шарлагын газартай, амтат сайхан хоолтой, тэргүүн зэргийн зочид буудлуудтай ёстой диваажингийн орон доо.
- Ёстой гоё юмаа.
- Жанетт, намайг эзгүй байх хоорондуур долоо хоногт гурван удаа ирж байгаарай.
- Тэгэлгүй яахав, Стивенс хадагтай минь.
Өглөөний арван цагт утасны хонх дуугарав. Нүдээ нээж амжаагүй байсан Рейчел харилцуурыг авчээ.
- Стивенс хадагтай мөн үү?
- Мөн байна.
- Би доктор Элжин байна.
Рейчел баярлан нойрны тухай мартжээ. Ингээд бүтдэг байж!
- Сайн байна уу, доктор! Мэс засал хийх цаг товлоо юу?
- Стивенс хадагтай , би лабораторийн дүгнэлт хүлээж аваад байна. Уг нь та наашаа хүрээд ирвэл...
- Үгүй үгүй, би яг одоо сонсмоор байна!
Доктор тээнэгэлзэн чимээгүй болов.
- Ийм юм л даа... иймэрхүү юмыг утсаар яримааргүй байна... харин урьдчилсан дүгнэлтээс үзэхэд, танд хорт хавдар туссан шиг байна.
Жефф, өнөөдрийн спортын тоймыг шамдан бичиж суутал нарийн бичгийн дарга хүүхэн утсаар дуудахад хийж байсан юмаа дуртай дургүй орхиод харилцуурыг автал Рейчелийн дуу гарч,
- Жефф гээд уйлжээ.
- Рейчел чи юу? Чи яасан бэ? Юу болоов?
- Надад... хөхний хорт хавдар тусжээ...
- Тэнгэр минь, үнэхээр тийм гэж үү? !
- Олигтой сайн мэдэхгүй байна. Хөхний бичлэг хийгээгүй байгаа. Жефф, би ганцаараа үүнийг давж чадахгүй. Би чамаас дэндүү их юм хүсэж байгаа нь үнэн, гэвч чи хүрээд ирж чадах болов уу?
- Рейчел...би боломжоор...ер нь...
- Ердөө л ганц хоног. Энэ бүхнийг тодортол... ганц хоногоор ирээч.
Рейчел ингэж хэлээд дахин уйллахад Жефф ам нээж,
- Рейчел, би хичээе. Би эргээд утасдъя гэв.
Рейчел эхэр татан уйлаад ярьж чадахгүй байлаа.
Дейна, үйлдвэрлэлийн ээлжит зөвлөгөөнөөс тарж ирээд, Аспен орох тийз захиалж, зочид буудлын өрөө нөөцлүүлэн төлбөрт үйлчил- гээнээс машин захиалаад өгөөч гэж нарийн бичгийн дарга хүүхэнд хүсжээ.
- Би бүгдийг амжуулъя. Коннорс гуай таныг хүлээж байгаа шүү гэж Оливия хэлсэнд Дейна,
- Баярлалаа, Оливия гэж хариулаад өрөөний хаалга татан ороход Жефф цааш харан цонхоор гөлрөн зогсож байлаа.
- Сайн уу, хайрт минь.
- Дейна чи юу гэж Жефф сулхан хариулаад эргэн харахад царай н.ь хачин болсон байв.
- Чи зүгээр биз?
- Юу ч гэмээр юм. Зүгээр, зүгээргүйн аль аль нь болоод байна.
Дейна дэмий л нүдээ цавчлан, Жеффийг түлхэн сандалд дөхүүлж,
- Суугаач. Юу болсноо яриад өгөөч гэсэнд Жефф уртаар санаа алдав.
- Рейчелд хөхний хорт хавдар туссан гэнэ.
Дейна бүдэг дуугаар халаглан,
- Би...ямар аймаар юм бэ! Одоо тэгээд яадаг бол? гэлээ.
- Өнөө өглөө утсаар ярьсан юм. Одоогоор тодорхойгүй байгаа гэнэ. Хир зэрэг ноцтой болох нь удахгүй тодрох юм байх. Хөөрхий амьтан балмагдалд ороод байна. Намайг Флоридад ирж, энэ аюулыг гэтлэн давахад туслаач гэж байна. Тэгээд давын өмнө чамтай ярилцах гэсэн юм.
Дейна, Жеффийн ард очиж, нуруунд нь цээжээ наалдуулан
тэврэв.
- Мэдээж хэрэг, чи Рейчелд туслах ёстой.
Ямар их гай тохиох нь энэ вэ!
Цовоо сэргэлэн, уран хурц ухаантай, сайхан зантай Рейчел хүүхэнтэй гурвуулаа хамт хооллож байсныг Дейна эргэн санахад уйлмаар байжээ.
- Хоёр хоног болоод ирнэ байх. Бейкертэй уулзаж чөлөө авъя гэж Жефф хэлжээ.
Мэттийн өрөөний босгыг алхангуут
- Мэтт, надад зовлон тохиолдлоо. Хэд хоногийн хугацаагаар явмаар байна гэжээ.
- Жефф чи яасан бэ?
- Би зүгээр. Рейчел болохгүй байна.
- Чиний эхнэр байсан хүүхэн үү?
Жефф толгой дохив.
- Хорт хавдартай болсноо дөнгөж сая мэдсэн гэнэ.
- Би их харамсаж байна.
- Түүнд маань ямартай ч гэсэн санаа сэтгэлийн дэмжлэг хэрэгтэй болоод байна. Би өнөөдөртөө багтаж Флорида руу нисмээр байна.


Top
   
PostPosted: Apr.12.17 11:07 pm 
Offline
Дархан Гишvvн
Дархан Гишvvн
User avatar

Joined: Apr.24.12 1:04 pm
Posts: 208
- Нэгэнт ийм болсон хойно яалтай билээ...Чиний оронд Мори Фолштейнийг ажиллуулж байя. Хэрэг явдал цаашдаа яаж байгааг дуулгаж байтаарай.
- Заавал дуулгана. Баярлалаа, Мэтт.
Жефф хоёр цагийн дараа Майами орохоор нисжээ. Дейна энэ үеэр Кемалийг яах вэ гэсэн шаггүй асуудлыг шийдэж ядан суужээ. Хүүхэд харах хүн олдохгүй бол Аспен орж чадахгүй болоод байв! Гэр орон цэвэрлэж, юм угаах, хоол унд хийхийн хажуугаар энэ хорвоо дээр хамгийн дур зоргоороо авирладаг жаал хүүг асарна гэдэг бол хэн хүний давах ажил биш!
Памела Хадсонтой утсаар ярьжээ.
- Хувийн асуудлаа нялзааж төвөг удсанд уучлаарай, гэвч би түр хугацаагаар Вашингтоноос явах хэрэгтэй байгаа юм, гэтэл Кемалийг харах хүн байдаггүй. Шударга зантай, тэвчээртэй бас өндөр цалин шаардахгүй үйлчлэгч эмэгтэйн сураг гаргаж өгөх арга байна уу?
Хадсон хадагтай их л бодсон янзтай сунжруулан,
- Шудрага зантай гээд байгаа билүү? Хачин юм даа, би тийм хүн танина. Арваад жилийн тэртээ манайд ажиллаж байсан Мэри Роуэн Дейли гэдэг авгай бий. Үнэт эрдэнэс шиг ховорхон сайн хүн. Та жаахан хүлээж байгаарай, би тэдний утсыг олоод тантай ярь гэж хэлье гэжээ.
- Та их тус боллоо! гэж баярласан Дейна хариу өчив.
- Одоогоор тус болоогүй байна, гэвч бүгнэ гэж найдаж байна.
Хадагтай Хадсоны найдлага зөв байжээ. Төдий л удаагүй байтал Мэри Дейли гэдэг авгай утасдаж байна гэж Оливия хэлсэнд баярласан Дейна утасны харилцуурыг шүүрэн авч,
- Дейли хадагтай мөн үү? гэвэл ирланд аялгуутай дуу гарч,
- Тийм байна. Танай хүүхдийг харах хүнгүй байна гэж Хадсон хадагтай хэлсэн юм гэлээ.
- Үнэхээр тийм байгаа юм. Би хоёр хоногийн томилолтоор явах гэж байгаа юм. Та маргааш өглөө долоон цагийн алдад ирээд айван тайван ярилцвал болох уу?
- Бололгүй яахав. Таны азаар би завтай байх таарлаа.
Дейна түүнд гэрийн хаягаа өгөхөд цаадах нь долоон цагт очно гэж дахин амлажээ.
Үнэхээр хэлсэн амандаа хүрчээ. Яг долоон цаг болж байхад, хоёр хацар дээрээ хонхорхойтой, ялдам сайхан инээмсэглэсэн тавь эргэм насны нүдэнд дулаахан, махлаг бүсгүй Дейнагийн гэрийн хонхыг даржээ.
Сайх бүсгүй дуу алдан гэрийн эзэгтэйн гарыг атгаж
- Тантай танилцсандаа баяртай байна. Зав гарвал таны хөтөлдөг нэвтрүүлгийг үздэг юм гэлээ.
- Баярлалаа, Дейна хадагтай .
- Зүгээр л Мэри гэж байгаарай. Нөгөө залуу маань хаана байна?
- Кемаль!
Кемаль өрөөнөөс дурамчхан гарч ирээд үл тоомсорлосон байдлаар Дейли ахайтныг харав. Харин Дейли хадагтай юу ч болоогүй юм шиг инээмсэглэсээр байжээ.
- Кемаль уу? Чиний нэр мөн байхаа? Урьд өмнө сонсож байгаа гүй нэр байна. Харваас адтай сүрхий эр байна шүү гэснээ дэргэд нь очиж үсий нь үнгэн сэгсийлгэж,
- За яахав, хамгийн дуртай юмаа дараа миний чихэнд хэлээрэй. Би ёстой амттай хоол хийдэг шүү! Чи бид хоёр учир зүйгээ олж дөнгөнө, харж л байгаарай.
"Үнэн голоосоо ингэж найдаж байна. Тийм биш бол юу болохыг бодохоос айдас хүрэх юм..." гэж Дейна дотроо боджээ.
- Мэри, та намайг иртэл Кемальтай хамт байж чадах уу?
- Чадалгүй дээ, Эванс хадагтай .
Дейнагийн сэтгэл амарч,
- Бурхны аврал! Нэг гэм нь манайх зай муутай болохоор унтахдаа... гэхэд Дейли хадагтай юманд бодсон шинжгүй,
- Санаа бүү зовоорой. Эвхдэг буйдан байхад л болоо гэжээ.
- Би ямар их баярлаж байгааг та төсөөлж чадахгүй биз!
Дейна цагаа хараад,
- Та надтай хамт явбал болох уу? Би Кемалийг сургуульд нь хүргэж өгөхдөө танд зам зааж өгье, та гурав-дөчин тавд очоод авчхаарай гэв.
- Ярьж тохирлоо.
Кемаль хүү Дейна дээр гүйж ирээд
- Та эргээд ирнэ биз дээ? Үнэхээр ирэх үү? гэсэнд Дейна айсан хүүг чанга тэвэрч,
- Би чамайг орхиод хаачих юм бэ, хонгор минь? Ажил ихтэй болоод л явж байгаа юм гэжээ.
- Хэзээ ирэх вэ?
- Хэд хоноод ирнэ.
Зарим асуултад хариулт олоод ирэх биз...
Дейна студид орж очиход ширээн дээр нь жижигхэн боодолтой юм байжээ. Дейна түүнийг сонирхон гартаа эргэлдүүлж үзээд нарийн туузан уяаг тайлж онгойлгон үзвэл нэг хөөрхөн үзэг байжээ. Дотор нь байсан хатуу цаасан дээр "Хайрт Дейна минь, аян замдаа сайн яваарай. Таныг хайрлаж явдаг нэгэн бүлэг" гэсэн ганцхан мөр бичиг байв. Сэтгэл нь уяран баярласан Дейна тэр үзгийг цүнхэндээ хийжээ.
Дейна онгоцонд суух тэрхэн агшинд ажлын хувцастай жирийн нэг эр Уортоновын сууж байсан байрны хонхыг даржээ. Тэр байранд шинээр орсон нэг эр үүдээр гарч ирээд, хоёр эр харилцан толгой
дохисны дараа хаалга дахин хаагджээ. Нэг эр Дейнагийн гэрийн үүдэнд ирж хонх дарахад Дейли хадагтай үүд тайлж егөв.
- Та ямар хэргээр явж байна?
- Эванс хадагтай зурагтаа засуулахаар намайг явууллаа.
- За ор л доо.
Дейли хадагтай зурагтын хажууд юм хийж байгаа засварчныг яльгүй үл итгэсэн байдлаар ажиглаж байлаа. Харин тэр засварчин авгайн харцыг огт анзаарсан шинжгүй байжээ.


Top
   
PostPosted: Apr.12.17 11:10 pm 
Offline
Дархан Гишvvн
Дархан Гишvvн
User avatar

Joined: Apr.24.12 1:04 pm
Posts: 208
Бүлэг 12.

Рейчел хүүхэн Майами хотын нисэх онгоцны буудал дээр Жеффийг угтаж авлаа. Жефф түүний гоо үзэсгэлэнг урьдын адил шагшин гайхжээ. Аймшигт өвчин туссан гэдэгт итгэх аргагүй байв! Хувь тавилан юутай шударга биш юм бэ!
Рейчел түүнийг хүзүүдэн тэвэрч уйллаа.
- Жефф минь! Чи минь намайг зөнд нь хаясангүй, их баярлалаа!
Жефф түүнийг дагуулан лимузин тийш очихдоо,
- Царай зүс чинь гайхалтай сайхан байна. Чи зүгээр болно, харж л байгаарай. Чамд аймшигтай юм тохиолдоогүй шүү гэж хэлсэн.
- Чи дандаан үнэнийг хэлэх юм даа.
Тэр хоёр замд гараад анхандаа дуугаа хураасан нь эвгүй байлаа. Тэгэж байснаа Рейчел,
- Дейна сайн биз дээ? гэж асуусан.
Жефф аз жаргалаар дүүрэн байгаагаа харуулахгүйг хичээж жаахан самуурсан боловч,
- Сайн байгаа гэлээ.
- Чи тийм хүүхэнтэй болсон чинь их аз. Би Аруба арал дээр очиж зураг авхуулахаар тохирчихсон гэж байгаа!
- Арубад уу?
- Харин тиймээ! Би яагаад энэ захиалгыг хүлээж авсан гээч? Чи бид хоёр тэнд очиж бал сараа өнгөрөөж байсан болохоор авсан юм. Бид ямар нэртэй зочид буудалд буусан билээ?
- "Оренджстад".
- Мөн ч гоё байж билээ! Хоёулаа тэр уулан дээр гарч байсан сан... уулын нэр юу билээ? .
- Хоберг.
- Чи юу ч мартаагүй юм шив дээ? гэж Рейчел асуугаад ялдамхан инээв.
- Бал сараа мартдаг хүмүүсийг мэдэхгүй юм байна гэж Жефф хошигнов.
Рейчел түүний мөрөн дээр гараа тавьж,
- Даанч гоё байж дээ, тиймээ? Цасан цагаан өнгөтэй наран шарлагын элсийг өөр хаана ч үзээгүй шүү! гэсэнд Жефф,
- Харин чи наранд түлэгдэнэ гэж айгаад халаад, алчуураар битүү орчхоод ганц хамар чинь цухуйж байж билээ гэв.
Түр чимээгүй болцгоов.
- Би ямар их харамсаж явдгийг чи мэддэг ч болоосой, Жефф!
Учрыг олж ядан гайхсан Жефф хүүхний өөдөс харж,
- Чи юу яриад байна? гэв.
- Бид хоёр яасан жаргалтай байсан тухай л... за энэ ч яахав. Аруба арал дээр өнгөрөөсөн тэр өдрүүд миний амьдралд тохиосон хамгийн аз жаргалтай өдрүүд байж дээ гэхэд нь Жефф булзааруулан,
- Гайхалтай сайхан газар шүү. Загасчилж, давалгаатай өрсөн цоройж, усан доогуур шумбаж, одон бөмбөг, гольф тоглоод л...
- Хоёулаа хачин завгүй байдаг сан, тиймээ?
- Хэлээд яахав!
- Би өглөөгүүр хөхний бичлэг хийлгэх учиртай. Ганцаар явмааргүй байх юм. Чи хамт явах уу?
- Явалгүй яахав. Би хамт байх юм чинь санаа зовсны хэрэггүй.
Лимузин машин Рейчелийн гэрийн гадаа ирж зогсоход Жефф гар тээшээ зочны өрөөнд шалан дээр тавьж, тасалгааны доторхыг харж,
- Тохилог, их сайхан тохшюг юм байна гэхэд Рейчел түүнийг тэврэн,
- Жефф минь чамдаа баярлалаа гэхэд хамаг бие нь дагжин чичирч байлаа.
"Тауэр имиджинг" гэдэг эмнэлэгт хөхний бичлэг хийх болжээ. Сувилагч бүсгүй ирж Рейчелийг дагуулан явж хувцсыг нь солиод рентген тасагт оруулахад Жефф эргэлтийн өрөөнд үлджээ.
- Арван таван минут орчим болно байх. Стивенс хадагтай та бэлэн үү?
- Бэлээн. Харин хариу нь хэзээ гарах вэ?
- Шинжилгээний хариу нь таныг эмчлэх хавдар судлалын эмчид очно. Маргааш өглөө гэхэд хариу гарсан байх учиртай.
Маргааш өглөө гэхэд хариу гарсан байх учиртай...
Аргаа барсан Рейчел эргэн тойрныг харлаа. Маргааш бүх юм тодорхой болно, харин яаж маргааш болгодог билээ?
Рейчел юу ч дуугарсангүй хувцаслаж аваад Жефф дээр эргэж ирэв. Тэр хоёр дэмий л өөд өөдөөсөө харах боловч ганц үг дуугарсангүй. Одоо юугаа ярих билээ? Тэртэй тэргүй тодорхой болчхоод байгаа юм чинь.
Маргааш өглөө гэхэд хариу гарсан байх учиртай...
Хавдар судлалын эмчийг Скотт Янг гэдэг аж. Жефф, Рейчел хоёр тэдний өрөөнд ороход,
- Сууцгаа хэмээн урьжээ.
Тэр хоёр эмчийн өөдөөс гөлрөн хүлээжээ. Эмч нь Рейчелийн өөдөөс хальт харснаа нүд буруулав.
- Стивенс хадагтай , би танд муу мэдээ дуулгах нь шиг байна гэхэд Рейчел,
- Юу гэнээ? хэмээн аман дотроо бөвтнөв.
- Танаас авсан эд эсийн шинжилгээ, хөхний бичлэгийн хариуг үзвэл танд карцином буюу хорт хавдар үүссэн байна.
Рейчелийн царай үхсэн хүний нүүр шиг болтлоо зэвхий дааж,
- Би...би ойлгохгүй байна. Энэ чинь юу гээч вэ? хэмээв.
- Харамсалтай нь таны хөхөнд хагалгаа хийх хэрэгтэй юм байна.
Сайх хүүхэн балмагдан хашгирав.
- Тэгэхгүй! Тэгж ярихгүй...эмчлэх өөр арга байдаг биз дээ? !
- Байх нь байна. Таны өвчин дэндүү газар авсан болохоор өөр эмчилгээ нэмэр болохгүй.
Рейчел толгой сэгсэрч,
- Би одоогоор хагалгаанд орж чадахгүй. Би ирэх долоо хоногт Аруба арал дээр очиж зураг авхуулах учиртай юм. Үүний дараа эмнэлэгт хэвтье гэхэд докторын сэтгэл цочирдсон байхыг анзаарсан Жефф,
- Доктор Янг та ямар саналтай байна? гэж асуулаа,
- Даруйхан хагалгаанд ормоор байна.
Жефф, Рейчелийн өөдөөс харахад уйлахгүй байхыг хичээж уруулаа тас жимийж байснаа,
- Би...би өөр мэргэжилтний саналыг сонсмоор байна гэлээ.
- Би тантай бүрэн санал нийлж байна. Энэ бол таны эрхийн асуудал.
Ингээд тэр хоёр гарахад Рейчел арай ядан хөл дээрээ тогтож байв. Жефф бүсэлхийгээр нь тэвэрч тайтгаруулж ядан ятгажээ.
- Өөр эмчтэй бушуухан уулзаж зөвлөгөө авъя. Өөр арга байж таарна. Энэ эмч дэндүү залуу, тас түс гэтэл хэлдэг хүн байна.
Гэтэл өөр арга байсангүй. Доктор Эрон Камерон анхааралтай найрсаг байсан хэдий ч Янг докторын хэлсэн хатуу үгийг зөөлрүүлсэнгүй.
- Харамсалтай нь өөр ямар ч арга алга. Би бүх зүйлийг анхааралтай үзсэний эцэст Янг докторын хэлдэг зөв гэж үзэж байна. Хөхний хагалгаа яаралтай хийлгэхийг зөвлөх байна.
Нулимсаа барьж ядсан Рейчел Жеффийн гарыг базаж,
- Доктор танд баярлалаа. Ингээд болох шиг боллоо гэсэн.
Тэр хоёр хэрхэн хонгилд гарч ирснээ санахгүй байв.
- За одоо яах билээ, эргээд Янг доктортой уулзах уу? гэж Жефф хэлжээ.
Рейчел, тэр хоёрыг хүлээж байсан Янг докторт,
- Таны хэлдэг зөв юм шиг байна. Уг нь би...гэж хэлсний дараа уй гашуудалд автан нам гүм болов. Тэгээд Рейчел тэсэж чадсангүй
- За тийм байдаг байж. Та зайлшгүй шаардлагатай гэж бат итгэж байгаа бол...гэхэд Янг доктор,
- Бид бололцоотой бүхнийг хийнэ. Хагалгаа хийхийн өмнө сэргээх мэс заслын эмчийг ирүүлж, хөхний булчинг дахин сэргээх юм уу протез хийх боломжийн талаар тунгааж ярилцана. Орчин цагийн анагаах ухаан бол жинхэнэ ид шидийг бүтээх чадалтай болсон юм шүү гэжээ.


Top
   
PostPosted: Apr.12.17 11:10 pm 
Offline
Дархан Гишvvн
Дархан Гишvvн
User avatar

Joined: Apr.24.12 1:04 pm
Posts: 208
Жефф, Рейчелийн мөрөөр тэврэхэд цаадах нь эзэнгүй хаягдсан гөлөг шиг сулхан эхэр татан уйлж гарлаа. Жефф түүнийг тайтгаруулан хэлэх үггүй болж дэмий л энхрийлэн толгойг нь илж байлаа. Ер нь тайтгаруулах үг байх билүү?
Вашингтоноос Аспен орох шууд нислэг байгаагүй тул Дейна эхлээд "Делта эйрлайнз" компанийн онгоцоор Денвер орж тэндээсээ "Юнайтед экспресс" компанийн онгоцонд суужээ. Дараа нь эргээд бодоход хэрхэн явж энд ирснээ санахгүй байжээ. Рейчел яаж байгаа бол? гэсэн ганц бодол түүний сэтгэлийг шаналгаж байжээ. Тэр хүн яасан их тарчлах бол? Яахлаараа ингэх учиртай юм бэ?
Жефф түүнтэй хамт байгаа нь яамай даа! Хөөрхий муу Рейчел яана даа!
Бас Кемалийн тухай бодол амар заяа үзүүлэхгүй байлаа.
Намайг харихаас өмнө Дейли хадагтай яваад өгвөл яана? Кемалийг дийлж чадалгүй явчихвал яах билээ? Тэгвэл арга буюу...
Онгоцны үйлчлэгч бүсгүй чанга яригчаар зарлаж эхлэв:
- Хатагтай, ноёд оо, бид арван таван минутын дараа Аспен хотын нисэх буудалд газардах гэж байна. Хамгаалах бүс хийж, суудлын түшлэгийг босоо байдалд болгоно уу.
Дейна юутай учрах гэж байгаагаа хичээнгүйлэн бодохыг оролдов.
Бичиг цаас овоолсон ширээний ард суусан Мэтт Бейкер өнөөдрийн нэвтрүүлгийн хуваарийг нягтлан улайрсан учир Эллиот Кромвелл орж ирэх чимээнээр толгой дээш татсангүй.
- Өнөө оройн мэдээг Дейна хөтлөхгүй болсон юм шив дээ?
- Тийм. Аспен орохоор ниссэн.
- Уинтропын гэр бүлийг хүйс тэмтэрсэн талаар өөрийнхөө дэвшүүлсэн онолд нотолгоо хайхаар явсан уу?
- Тийм болов уу.
- Надад байнга дуулгаж байхыг танаас хүсье гэчхээд шууд гарч одов. Мэл гайхсан Мэтт толгой сэгсрэн хоцорчээ. Хараач хө! Мань хүн Дейнаг шаггүй сонирхдог болжээ. Тэвдэж яваагий нь хараач! Гэтэл Жеффийг яах билээ? Хайр дурлалын сонгодог гурвалжин үүсэх гээд байгаа юм биш биз?
Ингэж бодоод уртаар санаа алдан бичиг цаастай зууралдав.
Дейна онгоцноос буугаад машин түрээслүүлдэг агентлаг руу очиход нэг эр тэндхийн ажилтантай маргаж байх таарчээ.
- Би доктор Карл Рамзи байна. Би долоо хоногийн өмнө машин захиалсан юм хэмээн маргахад агентлагийн ажилтан уучлал эрж,
- Доктор Рамзи та уучилж үзээрэй, эндүүрэл гарсан шиг байна. Одоо манайд нэг ч машин алга. Нисэх буудлын үүдэнд автобусны зогсоол байгаа, эсвэл би хөлсний тэрэг дуудаж өгье...
- Больё доо гэж нөгөө доктор хэлээд яаран гарч одов. Энэ маргааны нэгээхэн хэсгийг сонссон Дейна урам муутайхан санаа алдаж, надад бас машин олдохгүй юм бол уу?! хэмээн боджээ.
- Намайг Дейна Эванс гэдэг. Би танайхаас машин хэрэглэхээр захиалсан юмсан.
- Тийм байна. Зогсоол дээр цагаан өнгийн "лексус" байгаа. Нэг гэсэн дугаартай байранд байгаа.
- Баярлалаа. "Литл Нелл" зочид буудалд яаж очих вэ?
- Хажуугаар нь гарахын аргагүй тэмдэгтэй газар бий. Яг хотын төвд, Ист-Дюран-авеню, 675. Танд таалагдах нь магад.
- Танд дахин талархъя.
Агентлагийн ажилтан түүний араас удтал харж, энд юу болоод байгаа чөтгөр авмар вэ? Бас ямар учиртай паян гараад ирэх нь энэ вэ? хэмээн бодов. Сайх ажилтан, хөндлөнгийн юманд хошуу дүрэхгүй байх нь ээлтэй биз гэж шийдээд жихүүцсэн мэт дал мөрөө хөдөлгөв.
Үзэсгэлэн төгөлдөр уулын бэлд тулган барьсан швейцарийн хөдөө нутгийн дэгжин байшингийн загвараар босгосон зочид буу- далд ирлээ. Үүдний танхимд шалнаас адар хүрсэн маш том ил зуух байх агаад түүнд өвлийн цагаар галын дөл тасардаггүй бололтой. Цасан малгайтай хадтай уул руу харсан цонхтой. Цанын хувцастай хүмүүс буйдан, маш том буйдан сандлуудад сууж алжаалаа тайлан амарч байлаа. Дейна эндхийн тансаг сайхан байдлыг үзээд, Жефф ирсэн бол таалах байсан даа гэж бодлоо. Дараа хоёулаа энд ирж ганц долоо хоног байвал...
Бүртгэлийн хуудас бөглөж өгөөд хаалгачаас,
- Та Тейлор Уинтропын байшинг мэдэх үү? гэж асуусанд мань хаалгач хачирхалтай маягаар харсан боловч
- Уинтропын байшин уу? Одоо тэр чинь байхгүй болсон. Орвон гоороо шатсан хэмээн хариулжээ.
- Мэднээ. Зүгээр л үзэх гэсэн юм...
- Тэнд үзэх юм байхгүй. Хагас дутуу шатсан нурмаас өөр юм байхгүй, харин та хүсээд байгаа юм бол зүүн тийшээ яваарай. Конандрем-Крик-Вэлли. Зургаан бээр яваад хүрнэ.
- Их сайн байна. Та хэлээд, миний юмыг өрөөнд оруулчих уу?
- Одоохон оруулъя, Эванс хадагтай .
Дейна эргээд гадаа гарлаа.
Конандрем-Крик-Вэлли дахь Тейлор Уинтропын байшин нь ой модоор хучигдсан хамгаалалтын нэгэн бүсэд байсан ажээ. Минж үрждэг том цөөрөмтэй, бяцхан гол хоржигнон урссан буйдхан орших сэтгэлд таатай энэ нутаг нь үнэхээр үзэсгэлэн төгөлдөр сайхан газар байсан бололтой. Нутгийн чулуу, улаан модоор барьсан ганц дан байшин торойж харагдана. Одоо ч гэсэн энэ газрын үзэмж төгс жавхаа нь хэвээр үлджээ. Харин сууриа хүртэл шатсан байшингийн туурь нь энэ сайхан газар нутгийг ой гутмаар муухай сорви мэт гутаан эрэмдэг болгожээ. Тэр байшингийн эзэд болох хоёр хүн амь үрэгдсэнээс хойш удаагүй байгаа билээ.
Дейна тэр хавиар эргэлдэн явж, энд ямархан янзын байшин байсан талаар сэтгэлдээ төсөөлөн боджээ. Их олон цонх хаалгатай нүсэр том байшин байсан биз. Гэтэл эр эм Уинтропууд амь зулбан гарч чадаагүй нь хачирхалтай. Эцсийн эцэст цонхоор үсрэн бууж амь мэнд гарахад тийм ч хэцүү биш байсан нь мэдээж. Тэд нар утаанд хордон гэнэт ухаан алдаагүй нь магад! Тиймээ, энэ бүхний цаана ихээхэн учир байна! Улс амьтан юу ярих нь хамаагүй харин Дейнагийн хар сэжиг улам даамжирсаар байлаа. Гал түймэртэй тэмцэх газраар ороход юу нь илүүдэх билээ.
Гал түймрийн аюулаас хамгаалах газрын захиргааны байшингийн үүдийг дөнгөж алхтал нар салхинд борогшсон өндөр нуруутай сайхан эр угтан иржээ. Дейна тэр хүний зүг өөрийн эрхгүй хараа сунгаж, бүх чөлөө цагаа уулын хэцэд өнгөрөөдөг эр байх нь хэмээн боджээ.
- Та сайн байна уу. Ямар нэгэн яаралтай хэргээр явж байна уу?
- Тейлор Уинтропын байшин түймэрт шатсан тухай дуулаад тэр тухай тодруулах гэж явна.
- Тиймээ, хүний сэтгэлд багтахын аргагүй эмгэнэлтэй явдал болсон доо. Ноднин жил шүү дээ. Энэ хотод тэрүүн шиг аймшигтай юм болж байсан удаа байхгүй.
- Түймрийн гал яг хэдэн цагт эхэлж гарсан юм бэ?
Ингэж асуусан нь тэр хүнд жаахан ер бишийн юм шиг санагдсан байж болох юм. Гэвч мань эр энэ бодлоо сэм дараад өнгөрч чадлаа.
Шөнө дөлөөр гал гарсан. Бид нар гурван цагт дуудлага аваад арван минутын дараа галын машинууд очиход нэгэнт оройтсон байна. Бамбар шиг дүрэлзэн шатаж байсан байшин дотор хүн амьтан байсан эсэхийг мэдээгүй. Гал унтраасны дараа цогцсуудыг олсон. Харахад нүд халтирмаар байсан. Би түүнийг хэзээ ч мартаж чадахгүй!
- Гал гарсан шалтгааныг тогтоосон уу?
- Хэд хоногийн дараа тогтоосон. Гэрлийн утаснаас болсон байх юм даг.
Гэрлийн утас чухам яасан юм бэ?
- Нарийн хэлж мэдэхгүй байна, харин тэр гайтай явдлын урд орой цахилгаанчин дуудаж юм засуулсан байгаа юм.
- Арай тодруулж болох уу?
- Гал түймрээс сэргийлэх дохиолол ажилгүй болсон гэсэн байх шүү.
Дейнагийн зүрх оволзоод ирлээ. Энд л хамгийн хэргийн учир байна гээч!
- Тэр цахилгаанчны нэрийг... тэмдэглэж аваагүй биз? гэж төдийлөн сонирхоогүй дүр үзүүлэн асуужээ.
- Тэмдэглэж аваагүй, харин цагдаагийн газар түүнээс мэдүүлэг авсан байж таарна.
- Мэдээлэл өгсөнд баярлалаа.
Нөгөө эрийн сониуч зан хөдөлж Дейнаг ширтэн байснаа,
- Та яагаад үүнийг ингэтлээ сонирхох болов? гэсэнд Дейна
их төлөв байдлаар,
- Америк улсын цанын амралтын газруудад гарсан гал түймрүүдийн тухай нэг өгүүлэл бичиж байгаа юм хэмээн тайлбарлажээ.
За, за, эндээс юм нэмж дуулах нь бараг өнгөрөв бололтой.
Тэр нууцлаг цахилгаанчны нэрийг цагдаагийн газар мэдэх учиртай гэж галын ажилтны хэлсэн нь үнэн байж болох талтай юм. Тэгэхлээр, одоо цагдаагийн хэсгээр орох ээлж болжээ.
Хотын цагдаагийн газрын дан улаан тоосгон байшин нь Дейнагийн буусан зочид буудлаас хэдхэн хорооллын цаана байх ажээ. Бичиг баримт уншин цаг нөхцөөж суусан цагдаа баяр хөөр болон угтаж,
- Та Дейна Эванс мөн үү? Нөгөө зурагтаар гараад байдаг мөн шив дээ? гэхэд нь Дейна толгой дохиж,
- Тэр чинь мөн байна гэв.
- Би ахмад Тернер байна. Эванс хадагтай , танд юугаар туслах вэ?
- Тейлор Уинтроп, түүний эхнэрийн амь насыг авч одсон түймрийн тухай материал цуглуулж байгаа юм.
- Бурхан минь, ямар аймшигтай юм болсон гэж санана! Манай энэ нутгийнхан одоо хир нь балмагдсан хэвээрээ байгаа!
Сайх ахмад гэнэт даарсан юм шиг мөрөө хөдөлгөх аядав.
- Улсууд тэгэх нь аргагүй.
- Хэлэх юм биш. Харамсалтай нь тэднийг аварч чадаагүй дээ.
- Утсанд богино холбоос үүссэнээс гал гарсан гэж дуулсан юм байна. Тэгсэн юм уу?
- Тийм. Тэгсэн л юм чинь гэж ахмад нотолсон Дейна лавшруулан төнхөж,
- Гал тавьсан байж болох уу? хэмээн асуусанд мань ахмад хөмсөг зангидан,
- Гал тавьсан гэж үү? Тэгж ярихгүй. Маш нарийн мөрдөж шалгасан.
- Түймэр гарахын урд орой дохиоллыг засаж явсан цахилгаанчинтай уулзаж ярилцмаар байх юм. Та түүний нэрийг мэдэх үү?
- Би санахгүй байна. Гэвч протоколд заавал бичсэн байх учиртай. Би шалгаад өгөх үү?
- Тэгвэл сайн юмсан.
Ахмад утасны харилцуур авч хэдэн юм хэлээд нааш эргэж,
- Та Аспенд анх удаа ирж байгаа юм уу? гэлээ.
- Тийм.
- Үнэхээр гоё газар байгаа биз? Та уулын цана сонирхдог уу?
- Үгүй. Хөлдөө цана хийж үзээгүй юм байна.
Харин Жефф бол дуртай. Бид хоёр энд ирэхлээрээ...
Дүрэмт хувцас өмссөн аятайхан бүсгүй орж ирээд ахмад Тернерт нэг хуудас барив. Ахмад түүнийг Дейнад гардуулжээ. Хуудсанд ганц мөр бичиг байлаа:
"Ол Ларсон электрикл компани". Билл Келли.
- Энэ гудмаараа уруудаарай. Хоёрхон алхмын цаана байгаа.
- Таныг яаж талархах үг олдохгүй байна, ахмад Тернер.
- Талархаад байх юмгүй. Ядах юмгүй зүйл юм чинь.
Дейнаг гарч ирэхийн хамт, гудамжны цаад талд зогсож байсан нэг эр яаран гар утас гаргаж ирээд ярьжээ. Хүүхэн түүнийг огт анзаарсангүй, машиндаа сууж заасан зүгт хөдлөв.
Тэр дорхноо зорьж ирсэн байшинг олж, бүдэг саарал барилгын довжоон дээр гарч очив. Хүлээн авах танхимд нар салхинд борлосон тамирчин маягийн эр сууж байлаа. Тэр нь, гал түймэртэй тэмцэх газарт Дейнагийн уулзсан эртэй усны дусал шиг адилхан байжээ. Тэр хүн найр тавин өндийж,
- Өглөөний мэнд хэмээн мэндлэв.
- Мэнд. Би Билл Келлитэй уулзах гэсэн юм.
- Би ч гэсэн уулзвал уулзахаас буцахгүй сан.
- Би ойлгосонгүй?
- Би Келлийн тухай ярьж байгаа юм. Тэр чинь бараг жилийн өмнө алга болсон.
- Алга болсон гэнээ?
- Тийм. Зүгээр байсан хүн чинь юу ч ярьж хэлээгүй, алга болсон юм. Тэр бүү хэл цалингаа аваагүй шүү.
- Яг хэдийд алга болсныг санаж байна уу?
- Яаж санахгүй байхав! Өнөөх аюултай түймэр гардаг өдөр. Тэр түймэрт хоёр Уинтроп амь насаа алдсан юм.
Дейнагийн ар нуруугаар хүйтэн оргиод ирэв.
- Ойлголоо. Тэр цагаас хойш Келли гуайн талаар юу ч дуулдаагүй юу?
-Юу ч дуулдаагүй. Газрын гаваар орсон юм шиг алга болсон.

***

Өмнөд Америк тивийн шувтрах үзүүрт орших бяцхан эзэнгүй арал дээр буух олон онгоцны мотор хүнгэнэх нь зөгийн үүрийг санагдуулах ажээ. Хамгийн сүүлийн онгоцноос буусан зорчигчдыг машинд суулган одсоны дараа хэсэгхэн зуур нам чимээгүй болжээ. Гагцхүү сонирхсон этгээдүүдээс өөр хэн ч мэдээгүй зөвлөгөөн дуустал дуу чимээ намджээ.
Маш нууцалсан энэ чухал уулзалтад оролцохоор хорь гаруй хүн ирсэн байлаа. Орчны байдал нь энэхүү нууц цуглааны зорилгод дээд зэргээр тохирсон байв. Зочдыг, дөнгөж сая барьсан нарийн чанд хамгаалалттай байшинд оруулан суулгажээ. Тэнд цугларсан хүмүүс гэрийн зүг мордохын хамт тэр байшинг нураахаар төлөвлөжээ. Нэг хүн танхимын голд гарч ирээд ярилаа:
- Манай бяцхан арал дээр тавтай морилогтун. Хуучин танилуудаас гадна шинэ андуудтай нүүр тулан учирсандаа баяртай байна. Ажилдаа орохын өмнө та бүхэнд сануулж хэлэх нэг зүйл байна. Тун таагүй нэг асуудал гарч ирсэнд бидний дунд байгаа зарим хүмүүсийн сэтгэл зовниж байгаа юм. Манай... э-э-э... ажиллагааны мөн чанарыг илчлэхээр заналхийлж байгаа урвагч этгээд бидний дотор байна. Харамсалтай нь чухам хэн ингээд байгааг одоогоор мэдэхгүй байна. Тэр этгээдийг хамгийн ойрын үед илрүүлэн баривчилж, бүх урвагчдад ноогдуулдаг цээрлэл хүлээлгэнэ гэдгийг амлая. Бидний замд хэн ч, юу ч саад тавьж чадахгүй. Буйдан сандалд эгнэн суусан оролцогчид мэл гайхан шивнэлдэв.
- Одоо үнэ хаялцах худалдаагаа эхэлье. Өнөөдөр бид арван зургаан төрлийг арилжина. Хоёр тэрбумаас эхэлье. Эхний мэдүүлэг ирж байх шиг байна? Тийм байна. Хоёр тэрбум доллар. Биш юмаа, гурван тэрбум гэсэн байна. Ноёд оо, хэн үнэ нэмэх вэ?


Top
   
PostPosted: Apr.12.17 11:12 pm 
Offline
Дархан Гишvvн
Дархан Гишvvн
User avatar

Joined: Apr.24.12 1:04 pm
Posts: 208
БҮЛЭГ 13.

Дейна орой нь буудалдаа эргэж ирээд өрөөнийхөө босгыг алхангуут мэл гайхан хөшжээ. Бүх юм байдгаараа байж байна. Өглөө ямар байсан, тэр хэвээрээ байлаа гэлээ ч... Яахлаараа энд хүн ороод гарсан юм шиг гэнэт санагддаг билээ? Юм нааш цаашаа болгож уу? Үгүй.
Бас л дэмий хийрхжээ!
Дейна санаа алдан толгой сэгсэрч, энэ бүх балай бодлыг толгой- ноосоо гаргаж хаяад гэр өөдөө утсаар ярихаар шийджээ.
Харилцуурыг Дейли хадагтай авлаа.
- Эвансын гэр байна.
Бурхны авралаар яваагүй байна шүү!
- Дейли хадагтай уу.
- Та Эванс хадагтай уу?
- Оройн мэнд. Кемаль яаж байна?
- Янз янз болж л байна. Ёстой адтай сэргэлэн хүүхэд юм. Би чинь энэ байтугай амьтадтай үзэлцэж, өөрийнхөө шаггүй хэдэн жаалыг өсгөсөн хүн.
- Тэгвэл... бүх юм номын ёсоор байгаа юм шив дээ?
- Санаа зовсны хэрэггүй.
Дейнагийн дотор онгойж уртаар амьсгаа авлаа.
- Би түүнтэй ярьж болох уу?
- Юу нь бололгүй байхав? Кемаль ээжтэйгээ яриарай!
Кемалийн хөлийн чимээ дуулдаж байв.
- Дейна, сайн уу.
- Сайн уу, хонгор минь. Сайн биз дээ, найзаа?
- Дажгүй.
- Сургууль яаж байна?
- Зүгээр.
- Дейли хадагтай тай таарч байна уу?
- Тиймээ. Дажгүй эгч шүү.
Дажгүй гэнэ үү? Ёстой ид ШИДИЙн авгай байхгүй юу!
- Дейна, хэзээ ирэх вэ?
- Маргааш очно. Оройн хоолоо идсэн үү?
- Идсэн. Үнэнийг хэлэхэд бүх юм муугүй байгаа шүү.
Дейна тэсэж чадсангүй,
- Кемаль, үнэхээр тийм байгаа юм уу? гэж асуусанд.
- Ямар их өөрчлөгдсөн байнаа? Баярласан хүүхэн тэнгэрийн умдаг атгасан мэт байлаа.
- За, за хайрт минь. Маргааш уулзамз. Сайхан нойрсоорой.
- Сайхан нойрсоорой, Дейна.
Одоо ажил төрлөө дүгнэж үзэх болсон байлаа. Ямартай ч бага сага юм олж мэдлээ. Гайхуулаад байхаар их биш ч гэсэн, хар сэж- гийг нотлоход хангалттай юм мэдэж авсан.
Дейна баахан алмайран угаалгын өрөөнд орохоор хөдөлсөн боловч даанч их ядарсан байх тул орондоо орох нь ээлтэй байлаа.
Ор засаж унтлагын хувцас өмсөөд сайхан унтаж авна хэмээн баясаж уртаар санаа алдав. Тэгтэл утасны хонх дуугарах чимээгээр хамаг юмаа мартжээ.
- Байна уу?
- Жефф үү! Жефф минь!
- Чамайг үхтэлээ санаж байна гэж гомдоллохоор утасдаж байгаа юм.
- Намайг ямар байгаа гэж бодоов! Үхэх гэж байна! Чи Флоридад л байна уу?
- Тийм.
- Наана чинь юу болж байна?
- Тааруухан даа. Үнэнийг хэлэхэд яадгаа алдаад байна. Маргааш Рейчел хагалгаанд орно. Хөхий нь авах болсон.
- Арай ч үгүй байлгүй!
- Рейчел санаагаар унаж гүйцээд байна.
- Тэнгэр минь! Тэгэлгүй яахав хөөрхий амьтан!
- Хэлэх юм биш. Амьдрал гэдэг яасан муухай эд вэ! Би чамтайгаа уулзахыг тэсэж ядан хүлээж байна. Чамайг санаад галзуурах гэж байгаагаа хэлсэн байхаа?
- Би чамайг санаад амь тавих гэж байна!
- Дейна, чамд ямар нэгэн юмны хэрэг байна уу?
Ганц чи хэрэгтэй байна.
- Байхгүй. Бүх юм номын ёсоор болж байна.
- Кемаль яаж байна?
- Дасаж байх шиг байна. Би шинэ гэрийн үйлчлэгчтэй болсон. Тэр хүн Кемалийг өөртөө татаж чадсан шүү.
- Ганц боловч сайн мэдээ дууллаа. Чи бид хоёр хэзээнээс эхэлж хамтдаа байх бол?
- Үүнийг би өөрөөсөө дандаан асууж байгаа.
- Дейна, болгоомжтой байгаарай. Дэмий аз сорьж болохгүй шүү.
- За гэж амлая. Рейчелийн төлөө ямар их харамсаж байгааг үгээр уламжилж чадахгүй байна.
- Би үүнийг Рейчелд дамжуулна. Сайхан нойрсоорой, жаал минь.
- Сайхан нойрсоорой.
Дейна чемодан онгойлгож, гэрээсээ авч гарсан Жеффийн цамцыг гаргаж цээжиндээ наагаад танил болсон энхрий дотор үнэрээр амьсгалав.
Маргааш өглөө нь Вашингтон орохоор нисэв. Ажилдаа очихын өмнө гэрээрээ дайрч сэргэлэн цовоо Дейли хадагтай тай хэдэн үгний зөрүүлэг ХИЙЖЭЭ.
- Эванс хадагтай минь хүрээд ирлээ! Их сайхан байна! Танай энэ хүү чинь намайг талхалж гүйцлээ! гэж инээд алдан хэлэхэд нүдэнд нь оч гялалзаж байв.
- Таныг арай дэндүүлээгүй болов уу гэж найдъя.
- Дэндүүлэх гэнээ? Хаанаас даа! Бас нөгөө гараа хачин сайхан эзэмшиж сурсан!
Дейна мэл гайхан амаа ангайв.
- Нөгөө гарыг уу? Зүүж байгаа юм уу?
- Тэгэлгүй яахав. Гэртээ байхад, сургуульдаа явахад ч зүүж байгаа.
- Бурхан минь, чихэндээ итгэж чадахгүй юм. Ёстой мундаг юмаа! Харамсалтай нь, би саатаад байж чадахгүй нь. Ажилдаа очих болчихлоо. Өдөр ирж Кемальтай уулзана.
- Цаадах чинь баярлаад сүйд болно! Таныг хачин их санасан шүү! За та явж үз, юмыг чинь би янзалъя.
- Дейли хадагтай , та чинь олдошгүй эрдэнэ юмаа!
Дейна үүд чиглэн яарахад, сүүлийн хоногуудын дотор анх удаа сэтгэл нь тайван байжээ. Бүх юм цэгцэрч эхлэх нь энэ гэж үү? Ар гэрт бүх юм тайван байх нь сайхан байлаа. Харин одоо Мэтттэй уулзаж, Аспен ороод юу олж мэдсэнээ хуваалцах хэрэгтэй байлаа.
Мэтт, Дейнагийн ярьсан зүйлийг сонсоод үл итгэсэн байдлаар толгой сэгсэрч,
- Ёстой бантан болж байна! Тэр цахилгаанчин түймрийн дараа газрын гаваар орчихсон юм биз дээ? Сонирхолтой юм байна!
- Харин тиймээ. Яараад цалингаа авахыг мартсан байгаа юм чинь!
- Түймэр гардгийн урд өдөр Уинтропын гэрээр очсон юм уу?
- Үүнд л хамаг хэргийн учир байна.
- "Толины цаана нуугдсан Алиса"-д гардаг шиг минут өнгөрөх тутам улам улам сонирхолтой болж байна шүү.
- Мэтт, алуурчны дансанд бичигдсэн дараачийн хүн нь Пол Уинтроп юм байна. Түүнийг түймэр гарснаас хойш Франц улсад бодийг нь хөтөлсөн байх юм. Би тийшээ нисэж, тэр золгүй явдал гэгчийн гэрч байгаа эсэхийг шалгаж үзмээр байна гэвэл Мэтт санал нийлж,
- Оролдоод үз. Ингэхэд Кромвелл чиний тухай асуугаад байсан
шүү. Ямар нэгэн алхам хийхээсээ өмнө сайтар бодож үзээрэй гэсэн гэхэд Дейна,
- Би түүнтэй бүрэн санал нийлж байна хэмээн хариу өчив.
Дейна хэлсэн амандаа хүрч, Кемалийг хичээлээ тараад ирэхэд гэртээ харьсан байлаа. Жаал хүү хиймэл гараа хийснээр барахгүй, ганц өдрийн дотор хамаагүй тайван болсон мэт санагдав. Кемаль баяр хөөр болон,
- Дейна хүрээд иржээ! хэмээн дуу алдав.
- Сайн уу, хүү минь! Сайн сууж байв уу? хичээл сургууль нь дажгүй юу?
- Муугүй байгаа. Явсан ажил бүтэмжтэй юу?
- Бүтэмжтэй. Би чамд бага сага юм авчирсан.
Аспен хотоос худалдаж авсан ном хийх зориулалттай энэтхэг хийцийн гар нэхмэл цүнх. Гэрт өмсөх зөөлөн савхин шаахай зэргийг Кемальд гардуулав. Одоо түүнд муу мэдээ дуулгах учиртай боллоо. Кемаль хэрхэн хүлээж авах бол?
- Хонгор минь, хэд хоногоос би бас л явах хэрэгтэй болох нь.
Дейна бөмбөг дэлбэрнэ хэмээн бодсон нь дэмий байжээ.
- За за гэж Кемаль тайван хариулжээ. Өчүүхэн ч эсэргүүцсэнгүй.
- Харин чамдаа бэлэгтэй ирнэ ээ.
- Эзгүй байсан өдөр тутамд нэг бэлгээр бодож авчраарай.
- Даварч байгааг нь хараач! Чи одоохондоо долоодугаар ангийн сурагч болохоос биш хууль цаазын сургуулийн оюутан биш байх шүү, зальтай үнэг минь. Яасан зальтай амьтан бэ.
Тэр хоёр учиртайхан нүд ирмэлцэв.
Тэр хүн шилэн аягатай виски барьж, зурагтын өмнө тавьсан буйдан сандалд тухлан сууж, дэлгэц дээр гэрэлтэн гарах энгүүн тайван зураглалыг харах ажээ: Дейна, Кемаль хоёр хооллох ширээнд суусан байх агаад Дейли хадагтай ирланд үндэсний хавиргатай хуурга маягийн хоолыг таваглаж байна.


Top
   
PostPosted: Apr.12.17 11:13 pm 
Offline
Дархан Гишvvн
Дархан Гишvvн
User avatar

Joined: Apr.24.12 1:04 pm
Posts: 208
- Арааны шүлс асгарч байна! хэмээн Дейна тунхаглав.
- Баярлалаа. Таны таашаалд нийцсэнд баяртай байна.
- Гаргуун тогооч гэж танд хэлээ биз дээ! гэж Кемаль ташуур нэмж байна.
Тэд нар даанч ойрхон харагдаж байлаа! Гар сунгаад л хүрмээр юм шиг. Тэр эр, хажуугийн байрнаас ажиглаж байгаа биш харин тэдэнтэй зэрэгцэн хооллох өрөөнд сууж байгаа мэт байлаа.
- Сургуулийнхаа тухай яриач гэж Дейна хүсэв.
- Ёстой мундаг багш нартай, даангүй математикийн багш бүр гаргуун.
- Үнэхээр тийм үү! Чамайг азын тэнгэр ивээжээ!
- Бас хөвгүүд нь их сайн. Цөмөөрөө миний гараас зууралдаад л...
- Тэгэлгүй яахав!
- Манай ангид нэг хөөрхөн охин бий! Би түүнд таалагддаг байх. Лиззи гэдэг юм.
- Үнэхээр сайн охин уу?
- Хачин хөөрхөн!
Санаандгүй байсан Дейна гунигтайгаар "Энэ маань том болж байна. Нэг мэдэхэд л бэр аваад ирэх юм байна" хэмээн боджээ.
Кемалийг унтуулж орхиод гал тогооны өрөөнд ороход Дейли хадагтай юм хийсээр байжээ.
- Кемаль маань хачин...тайван, тэр бүү хэл номхон дөлгөөн болжээ. Би танд ямар их талархаж байгааг үгээр илэрхийлэхэд хэцүүхэн байна.
- Огт тийм биш, харин би танд өглөгтэй хүн болсон. Цаг хугацаа ухарч явсаар миний хүүхдүүд дахиад бяцхан жаалууд болсон шиг санагдах юм. Тэд маань аль хэзээний том хүн болж айл гэр болцгоосон болохоор хэн нэгэн хүнийг халамжлах юмсан гэж бодогдох юм! Кемаль бид хоёр учир зүйгээ сайхан олж байгаа юм чинь та санаа зовсны хэрэггүй шүү.
- Би баярлаж байна! Хачин их баярлаж байна!
Дейна тэр авгайн хацар дээр үнсээд гарч хооллох өрөөнд очиж зурагт харахаар суусан боловч санаа бодол нь алсын холд одсон байлаа. Жефф маань утсаар ярих нь уу? гэсэн ганц бодол түүнийг эзэмджээ.
Шөнө дунд болтол дэмий суусан боловч утсаар ярьсангүй тул орондоо оржээ. Нойр хулжиж, санаанд оромгүй хачин янзын таамаглал хөвөрчээ. Жефф юу хийж байгаа бол? Яг энэхэн агшинд Рейчелийг энхрийлэн үнсэж байгаа бол уу?
Ийм муухай юм бодсондоо ичиж, хажуу тийшээ харан хэвтэв. Тэнэг юм бодохоо больё! Зовлонд учирсан хөөрхий бүсгүй юун дурлахтай мантай! Хөөрхий бүсгүйд өр нимгэн сэтгэлээр хандах учиртай.
Хажуугийн байранд суусан эр,
- Бүх юм тайван байна гэж утсаар хэлэв.
Утасны хонх дуугарч нам тайвныг эвдэв.
- Жефф минь, яагаад ийм орой болсон хойно ярьж байгаа юм бэ? За юу болж байна? Чи хаана байна?
- "Докторс хоспитл" эмнэлэг дээр байна. Мэс засал дөнгөж сая дууссан хэдий ч гэмтэл согогийн эмч нар шинжилгээ аваад л байна.
- Яана даа, Жефф минь! Ядаж хоёрдох голомт нь битгий тарчихсан байгаасай!
- Би ч гэсэн тэгж найдаж байна. Рейчел намайг хэд хоног хамт байгаач гэсэн юм. Би тэгээд чамаас асуух гэж...
- Тэгэлгүй яахав! Ямар зөнд нь хаялтай биш!
- Би удахгүй л дээ. Би Мэттэд утсаар дуулгаж, учир явдлаа хэлье. Чиний ажил төрөл яаж байна? Дуулгах сонин юм байна уу?
Аспен хот, мөрдөн шинжлэх ажил ямар үедээ яваа тухай тоочин ярья хэмээн бодсон боловч түдгэлзэн больжээ. Зовж явахад нь нэрмээс болоод яахав.
- Одоогоор юмгүй, нам тайван байна.
- Кемальд мэнд хүргээрэй. Би хамаг хайр сэтгэлээ чамд өгч байгаа шүү.
Жефф харилцуурыг аяархан тавиад гүн бодолд автжээ. Хамаг юм ингээд будилж дуусдаг байжээ!
- Коннорс гуай! Доктор Янг тантай уулзъя гэж байна гэж сувилагч бүсгүй хэлснээр амаргүй бодит байдалтай дахин учирчээ.
Гэмтэл согогийн эмч хэлсэн нь:
- Мэс засал амжилттай болж өнгөрлөө. Харин одоо Стивенс хадагтай д санаа сэтгэлийн дэмжлэг хэзээ хэзээнээс илүү хэрэгтэй болоод байна. Түүнийг ухаан ороход хажууд нь хүн байх хэрэгтэй. Ийм мэс засал хийлгэсэн хүмүүс гол төлөв айхтар бахардаж, уйлаан унжаан болдог юм, тэгэхлээр ингэж айх, сэтгэл түгших нь зүйн хэрэг гэдгийг ойлгуулах хэрэгтэй байдаг юм.
- Ойлгож байна гэж Жефф толгой дохив.
- Түүнээс гадна, өвчний хоёр дох голомт тарахаас сэргийлэх зорилготой туяаны эмчилгээ хийгээд эхлэхлээр өвчтөний хямрал, бухимдал улам хүчтэйгээр дахин гарч ирдэг юм. Ийм эмчил гээнээс үүсэн гарах санаа сэтгэл, бие махбодын шарх нь мэс засал хийхээс дор байж болдог талтай.
Ийм юм болно гэж огт бодоогүй байсан Жефф дэмий л алмайран үс толгойгоо үнгэж суулаа.
- Энэ хүнийг харж хандах хүн бий юу?
- Надаас өөр хэн ч байхгүй гэж Жефф хариулав. Үнэхээр тийм юм чинь. Одоо Рейчелийн санаа сэтгэл тайван байх эсэх нь ганц Жеффээс шалтгаалах болоод байлаа. Гэтэл хуримаа яах билээ? Бид хоёрын төлөвлөсөн зүйл яах болж байна? Одоо яах билээ? Бүх юм хойшлох болсныг Дейна дуулаад юу гэх бол?
Дейнагийн суусан "Эр Франс" компанийн онгоц хүнгэнэн нис- сээр байв. Ницца хот орох нислэг амар тайван болох янзтай байжээ. Дейна "лэптоп" загварын жижиг компьютерийг асааж цуглуулсан мэдээллээ эргэн харав. Сонирхол татмаар, бузгай горьдлоготой мэдээлэл цугларсан байх боловч тун маргаантай зүйл байжээ. Нотолгоо хэрэгтэй байна! Нотолгоо байхгүй бол түүний сэдэж санасан зүйлүүд талаар өнгөрнө. Хэрэв...
- Нислэг сайхан болж байна, тийм биз?
Дейна хажуудаа суусан хүнийг харвал, жаахан франц аялгатай ярьдаг, хар үстэй эр байжээ.
- Тийм шүү.
- Та урьд нь Францад ирж байсан уу?
- Ирж үзээгүй. Анхны аялал маань энэ дээ гээд инээмсэглэхэд франц эр,
- Танд атаархмаар байна. Мөн ч олон сайхан юм үзнэ дээ! Үлгэр домгийн орон шүү гээд хүүхний өөдөөс жаахан бөхийж, их л аминчилсан янзтай,
- Танд хотын түүх дурсгалын газруудыг үзүүлээд өгөх найз нар байхгүй биз? Хэрэв тийм бол би... гэхэд нь Дейна түүний яриаг таслан,
- Манай нөхөр хүүхдүүдтэйгээ тосно гэвэл сайх эр,
- Харамсалтай байна гэж хэлээд "Франс-суар" сонины тэргүүн өгүүлэл уншиж эхлэв.
Дейна... компьютерийн дэлгэцийг дахин ширтлээ. Пол Уинтроп... төрсөн нь... боловсрол, ажил эрхлэлт... хобби... Хобби!!
Машины осолд орж амь насаа алдсан Пол Уинтроп нь спортын машин цуглуулдаг сонин хоббитой хүн байжээ.
Онгоц газардахад Дейна бууж бичиг баримтаа шалгуулсны дараа машин түрээслүүлдэг газар очоод нэрээ хэлж амжаагүй байтал тэндхийн ажилтан,
- Эванс хадагтай хүрээд ирлээ! Бүх юм бэлэн байгаа! Тасалбарт гарын үсэг зурчхаарай гэж хэлээд мэхийн ёсолжээ.
Цагийн механизм шиг ажилладаг гойд сайхан үйлчилгээтэй газар байна!
- Надад Францын өмнөд нутгийн газрын зураг хэрэгтэй юмсан. Танайд...
- Бүх юм байгаа, хадагтай минь гээд тавиур дээрээс газрын зураг авч,
- Энэ байна хэмээн гардуулжээ.
Тэр ажилтан, холдон яваа бүсгүйг шинжээч хүний нүдээр үдэн хоцрохдоо, өөгүй сайхан хүүхэн байна хэмээн боджээ.
Яг энэхэн мөчид Эллиот Кромвелл нэлээд уурсаж Мэттийг байцаан шалгааж байгаа гэдгийг Дейна яахин мэдэх билээ.
- Дейна бас хаашаа алга болоод өгсөн бэ?
- Франц орохоор ниссэн.
- Дуулж мэдсэн юм байна уу?
- Одоохондоо урьдчилсан дүгнэлт хийхэд эрт байна. Бас тэгээд түүний талаар сэтгэл зовоод байна. Ийш тийшээ дэндүү их яваад байна. Одоо чинь ямар ч аялал хэцүү болсон цаг гээд тээнэгэлзэж байснаа,
- Тун хэцүү болсон шүү гэжээ.
Тэнгисийн зүгээс салхи сэвэлзсэн сэрүүхэн өдөр болжээ. Яагаад юм бэ, Пол алагдахад ямархан өдөр байсныг мэдмээр санагджээ.
Дейна, гадаа зогсож байсан "ситроен" машинд сууж Гран Корниш орохоор явах замдаа хажуугаар зурсхийн хоцрох тохилог хөөрхөн тосгонуудыг ажиглан нүд хужирлаж явлаа. Газрын Дундад тэнгист Босолейгоос хойш орших Рокбрюн-Кап-Мартен хэмээх амралтын газарт очдог засмал зам дээр машины осол гарсан юм байна.
Дейна тосгонд дөхөж очоод машиныхаа хурдыг сааж, замын олон нугачаа, огцом эргэлтүүдийг ажиглаж явахдаа Пол Уинтропын машин чухам хаанаас унасныг дотроо таамаглахыг хичээж байв. Ер нь Пол энд юу хийж явсан байх билээ? Хүнтэй уулзах гэж ирсэн юм уу? Уралдаанд оролцсон юм уу? Амарч явав уу? Аль эсвэл ажил төрлөөр ирсэн юм уу?
Рокбрюн-Кап-Мартен гэдэг нь хуучин цагийн шилтгээн, сүм хийд, түүхийн холбогдолтой агуй, тансаг хөөрхөн байшингуудтай дундад зууны үеийн суурин ажээ. Дейна тосгоны төв хэсэгт машинаа тавиад цагдаагийн хэсгийг хайх зуур дэлгүүрээс гарч яваа нэг эртэй уулзаж
- Уучлаарай, цагдаагийн газарт очиход хаагуур явах вэ, хэлж өгнө үү? гэж асуув.
- Би англи хэл мэддэггүй болохоор танд тусалж чадахгүй болов уу... (францаар хэмээн хэлэв)
- Цагдаа. Цагдаагийн газар.
- А-ан ойлголоо! Зүүн тийш эргээд хоёрдугаар гудамжаар яваарай.
- Баярлалаа.
Тэрхэн дороо хуучирч муудсан байшинд орж очиход ширээний ард сууж байсан дундын насны бүдүүн цагдаа найр тавин суудлаасаа босож
- Өдрийн мэнд, хадагтай хэмээн мэндлэв.
- Өдрийн мэнд.
- Танд юугаар туслах вэ? (францаар)
- Та англиар ярьдаг уу?
Мань хүн тээнэгэлзсэн янзтай сунжруулан,
- Я-ри-на гэв.
- Би танай дарга нартай уулзах гэсэн юм.
Сайх цагдаа нүд цавчлан байхыг үзвэл асуулт ойлгоогүй бололтой. Тэгж байснаа гэнэт царай нь сэргэж,
- А-а Фрезье комиссартай уулзах юм байна! Одоохон, түр хүлээгээрэй гээд утасны харилцуур авч хэдэн юм яаруу сандруу хэлээд,
- Та тийшээ очоорой. Эхний хаалга гэжээ.
- Танд баярлалаа гээд Дейна цааш эргэв.
Цагдаагийн газрын дарга нь тохилог, цэвэрхэн жижиг өрөөнд суудаг юм байна. Хурц бор нүдтэй, ширвээ сахалтай шалмаг хурдан хөдөлгөөнтэй дэгжин маягийн комиссар Фрезье суудлаасаа босон угтав.
- Комиссарт өдрийн мэнд хүргэе.
- Сайн байна уу, хадагтай . Та ямар хэргээр явна?
- Би Дейна Эванс гэдэг хүн байна. Би зурагтын "Ул мөр, баримт сэлт" гэдэг нэвтрүүлгийг эрхлэн гаргадаг юм. Одоо би Вашингтоны WTV студид зориулан ээлжит дугаараа гаргах гэж байгаа юм. Тэгээд Уинтропын гэр бүлийнхний талаар ярих гэсэн юм. Пол Уинтроп нь танай тосгоны энэ хавьд амь үрэгдсэн гэж дуулсан юм байна...


Top
   
PostPosted: Apr.12.17 11:14 pm 
Offline
Дархан Гишvvн
Дархан Гишvvн
User avatar

Joined: Apr.24.12 1:04 pm
Posts: 208
- Тийм ээ. аймшигтай, аймаар юм болсон! Гран Корниш чинь аюултай газар. Тун болгоомжтой явахгүй бол гарцаагүй сүйрэх газар!
- Тэр золгүй явдал тэмцээний үеэр болсон гэж дуулсан юм байна, тэгээд...
- Огт худлаа. Тэр өдөр ямар ч уралдаан тэмцээн болоогүй.
- Үгүй байлгүй дээ!
- Нээрэн шүү, хадагтай минь. Би тэр өдөр жижүүртэй байсан юм чинь.
- Та тэгж байгаа юм бол... ингэхэд Пол ганцаараа явсан уу?
- Ганцаар.
- Задлан шинжилгээ хийсэн эсэхийг мэднэ үү, комиссар?
- Хийлгүй яахав.
Дейна эвий нь олон байцаасаар байв.
- Цуснаас нь согтууруулах ундааны зүйл гарсан уу?
- Огт гараагүй.
- Мансууруулах бодис?
- Та юу ярина вэ!
- Тэр өдөр тэнгэр ямар байсныг санаж байна уу?
- Санаж байна. Бороо шивэрсэн бүрхэг өдөр байсан.
Эндээс юу ч олж мэдэхгүй юм байна! Ийнхүү Дейна горьдлого тасарсан боловч ёсыг бодож эцсийн асуултаа асуулаа:
- Мэдээж хэрэг, гэрч байгаагүй биз дээ?
- Яагаад байхгүй гэж? Харин гэрч байсан шүү.
Дейнагийн зүрхний цохилт түргэсээд иржээ! Ийм юм бас байдаг аа! Ядаж өчүүхэн сэжүүр гарч ирлээ!
- Нээрэн тийм үү?
- Тиймээ. Нэг гэрч байсан. Уинтропын араас явж байсан тэр хүн машин унахыг харсан байгаа юм.
Дейна хүүхний ангийн онгод оржээ! Одоо энэ боломжийг яагаад ч алдахгүй!
- Та тэр гэрчийн нэр, хаягийг өгвөл би ихэд талархах болно. Би тэр хүнтэй ярилцмаар байна санж.
- Үүнд хуулиас гажих юм байхгүй. Нэр, хаягийг өгч болно гэж үзэж байна. Адександр ороод ир!
- Дуудсан уу, комиссар аа?
- Уинтропын хавтаст хэргийг аваад ир.
- Одоохон.
Комиссар санаа алдан,
- Үйлийн үртэй айл шүү. Амьдрал гэдэг шаазан аяга шиг хэврэг эд юм. Болж байгаа дээр нь жаргаад авах нь зөв юм шүү гээд Дейна- гийн өөдөөс инээмсэглэн харж,
- Эр, эм хэн боловч жаргаж амжих хэрэгтэй юм даа. Та ганцаар яваа юу? гэлээ.
- Үгүй. Манай нөхөр хүүхдүүдтэйгээ хамт Ниццад үлдсэн.
- Тоогүй юм.
Комиссар, Александрын барьж ирсэн том хавтастай бичиг цаасан дотроос нэг хуудас сугалан авч Дейнад барив.
- За үүнийг харж байна уу? Америкийн жуулчин Ролф Бенжамен гэдэг гэрч энэ байна. Энэ хүний мэдүүлснээр, Уинтропын араас явж байтал хаанаас ч юм нэг нохой гарч ирээд машин доогуур орох шахсан гэж байгаа юм. Уинтроп нохой дайрахаас сэргэмжлэн жолоо- гоо мушгисан бололтой юм билээ. Машин тэр чигээрээ ангалаас мултарч тэнгисийн усанд унахад жолоон дээр сууж явсан Уинтроп яаж ч чадаагүй байх юм даг. Уинтроп нь нүд ирмэхийн зуур үхсэн гэдэг дүгнэлтийг эмнэлгийн шинжээч гаргасан.
- Тохиолдлоор Бенжамен гуайн хаяг байхгүй биз? гэж Дейна горьдлого тавин асуув.
- Яагаад байхгүй гэж? Байлгүй яахав.
Комиссар хавтастай бичиг цаасыг дахин үзэж эхлэв.
- А-а ОЛЛОО...ЭНЭ байна. Бенжамен гуай Америкад аж төрдөг юм байна. Хаяг нь: Юта муж улс, Ричфилд хот, Терк-стритийн хорь.
- Би танд хэчнээн их баярлаж байгааг та мэддэг болоосой. Надад найрсаг дотно хандаж их тус боллоо.
- Ийм яльгүй юмны төлөө юу ярина вэ!
Комиссар Фрезье, Дейнагийн гарыг ажиж хуримын бөгжгүй байхыг анзаараад овжин маягаар,
- Ахайтнаас ганц юм хүсье гэв.
- Би дуртайяа биелүүлнэ.
- Нөхөр, хүүхдүүддээ миний мэндийг уламжилж өгөөрэй.
Дейна жигүүр ургасан мэт хөөрөн буудлын зүг довтолгоход буцах зам богинохон мэт санагджээ.
Ниццад ирэнгүүтээ Бейкертэй утсаар ярилаа.
- Мэтт ээ! Пол Уинтроп амь сүйдэхийг нүдээрээ харсан нэг гэрч олоод авлаа. Би одоо тийшээ явна гэж дэвэрсэн сэтгэлээр хэлээд авчээ.
- Их сайн байна! Чи яахлаараа ингэж амжуулдаг байна аа! Тэр чинь хаана суудаг хүн бэ?
- Юта муж улсын Ричфилд хотод. Эхлээд тийшээ ниснэ, дараа нь шууд Вашингтон орно.
- Би зөвшөөрлөө. Хөөе Жефф утсаар ярьсан шүү.
- Юу гэж байна, тэгээд?
- Хуучин эхнэр дээрээ очихоор Флорида явлаа гэж чамд хэлж байсан уу?
Үүнд баахан дургүй байгаа нь түүний дууны өнгөнөөс илэрхий байв. Мэтт нь Дейнад ихээхэн талтай байдаг болохоор сүйт хархүү нь хачирхалтай байдлаар байн байн алга болоод байхыг тайван тэвчиж чадахгүй байгаа юмсанж.
- Дахиад тэндээ хэд хоног байх дээр хүрвэл амралтаа ав гэж хэлэхээс өөр арга алга. Ажил хохироод байна.
Жефф ойрын хэд хоногтоо ирж чадахгүй болов уу хэмээн бодож байсан Дейна,
- Цаадах чинь удахгүй ирэх нь гарцаагүй хэмээн үг сөргөж үзэв.
- Чиний хэлснээр болдог сон бол... за тэр яахав, гэрчийн этгээдтэй уулзах ажилд чинь бүтэмжтэй болох болтугай.
- Баярлалаа, Мэтт.
Тэгээд утсаар ярьж, Кемаль ямар шүү байгааг асуухаар шийджээ.
Утсанд Дейли хадагтай хариу өгөв.
Дейна амьсгаа даран байж
- Дейли хадагтай , оройн мэнд хүргэе. Та нар сайн сууцгааж байна уу? гэж асуусанд Дейли хадагтай инээд алдаж,
- Танай хүү чинь өчигдөр орой надтай элбэж хоол хийж байгаад гал тогоонд гал тавих шахсаныг эс тооцвол... дажгүй сайн байна. Өөр талаар өө хэлэх юм алга гэхэд Дейна
- Та түүнийг яаж дийлээд байгаа нь гайхалтай юм гэжээ.
- Замдаа бас нэг газраар орох хэрэгтэй болчихлоо. Хоёр хоногоос харина байх. Кемаль байгаа юу? Түүнтэй ярьж болох уу?
- Унтаж байгаа л даа. Сэрээх үү?
- Хэрэггүй, хэрэггүй.
Дейна мэл гайхан цаг харвал Вашингтонд дөрвөн болж байжээ.
- Өдөр унтаж амардаг болсон юм уу? Хэзээнээс ингэдэг болоов?
Дейли хадагтай сэтгэл баясам сайхнаар инээд алдаж,
- Муужирч унатлаа тоглож ирчхээд унтаж байхгүй юу гэжээ.
- Намайг түүнд хайртай, бушуухан харихыг хичээнэ гэсэн гээд хэлчхээрэй.
- Замдаа бас нэг газраар орох хэрэгтэй болчихлоо. Хоёр хоногоос харина байх. Кемаль байгаа юу? Түүнтэй ярьж болох уу?
- Унтаж байгаа л даа. Сэрээх үү?
- Хэрэггүй, хэрэггүй. Өдор унтаж амардаг болсон юм уу? Хэзээнээс ингэдэг болоов?
- Муужирч унатлаа тоглож ирчхээд унтаж байхгүй юу.
- Би түүнд хайртай, бушуухан харихыг хичээнэ гэсэн гээд хэлчхээрэй.
Бичлэг төгсөв.
Юта муж улсын Ричфилд хот бол Монро уулын бэлд аяган дотор
суулгасан юм шиг шигдсэн буйд газрын хөөрхөн тохилог хот ажээ. Дейна шатахуун түгээх станц дээр очиж зогсоод, комиссарын хэлж өгсөн хаягийг сураглажээ.
Ролф Бенжамен бусад ядуусын нэгэн адил олон он жилийг ардаа орхьж, цаг агаарын хүнд сорилтод өртөн доройтсон дан байшинд суудаг ажээ.
Дейна машинаа тавьж орхиод, үүдний довжоон дээр гарч хонх дарахад үүд онгойлгож өгсөн цагаан хормогчтой буурал авгай,
- Та хүн эрж явна уу? хэмээн сэжигтэй асуужээ.
- Би Ролф Бенжаментай уулзаж ярилцах гэсэн юм.
- Тийм үү? Тэр хүн таныг хүлээж байгаа юм уу?
- Тийм бишээ... би танай гадуур өнгөрч яваад... ороод гаръя гэж бодоод ирсэн юм. Гэртээ байгаа юу?
- Байгаа. Та орооч.
- Баярлалаа.
Дейна тэр авгайг даган зочны өрөөнд оров.
- Ролф чамтай уулзахаар гийчин ирлээ.
Ролф буйдан сандлаас босож Дейнаг угтан нэг алхаад,
- Та сайн байна уу? Би таныг таних билүү? гэж асуув.
Харин Дейнагийн хэл шүдэндээ наалдан хөлдсөн мэт болж, Ролфыг харан хөдөлж чадахгүй хөшин зогсов.
Ролф Бенжамен таг сохор хүн байжээ.


Top
   
PostPosted: Apr.15.17 12:04 am 
Offline
Дархан Гишvvн
Дархан Гишvvн
User avatar

Joined: Apr.24.12 1:04 pm
Posts: 208
Бүлэг 14.

Дейна, Мэтт Бейкер хоёр МТМ телевизийн хэвлэлийн хурлын танхимд сууж байна. Дейна өөрийн хийсэн гайхамшигт нээлтийн тухай даргадаа бушуухан дуулгах гэж хичнээн хүсэвч Дейнатай мэнд мэдэж, хэдэн үгний зөрүүлэг хийх гэсэн хүн даанч олон байсан учраас хойшлуулсаар байсны эцэст хоёр биеэрээ арай гэж уулзаад байгаа нь энэ билээ. Гэвч аливаа юманд эцэс төгсгөл гэж байдаг болохоор хамтран зүтгэгчид, найз нөхөд нь тарж явсны дараа хэв- лэлийн хурлын танхим сэтгэлд таатай нам гүм болсон байв.
- Ролф Бенжамен хүүтэйгээ уулзахаар Францад очсон юмсанж. Гэтэл арай сайхан гэж хэлж болмооргүй нэг өдөр зочид буудлын өрөөнд байсан цүнх нь алга болжээ. Маргааш нь болоход өнөөх цүнх
тавьсан газартаа байж байсны нууцлаг учир шалтгааныг олоогүй өнгөрсөн гэнэ. Түүний паспортаас бусад бүх зүйл хэвээрээ байжээ. Ингээд маргааш нь Ролф Бенжамен элчин сайдын яаман дээр очсон гэнэ. Түүний нэрийг зээлдэж, цагдаагийн газарт гэрч болж очсон тэр этгээд алуурчин байсан нь гарцаагүй! Би хад мөргөж байгаад нотолсон ч болно!
Мэтт удтал чимээгүй болоход Дейна түүний юу хэлэхийг хүлээж байлаа.
- Дейна, энэ бүхэн дэндүү даамжирч байна. Цагдаагийн газарт дуулгах цаг нь болсон шиг байна. Чи зөв бодож байгаа бол тэр чинь зургаан хүний амийг хөнөөсөн этгээд болж таараад байна. Чамайг долоо дахь нь болохыг би хүсэхгүй байна. Эллиот бас чиний төлөө сэтгэлээ шаналгаж яваа. Чамайг хэт лавшруулж төнхөөд байна гэж байдаг шүү.
- Одоогоор энэ хэрэгт цагдаагийн газрыг оролцуулж болохгүй. Одоохондоо бидэнд зөвхөн дам нотолгоо байна, харин шууд нотолгоо нэг ч байхгүй. Тэр алуурчин хэн болох талаар ямар ч ойлголт алга. Бас гэмт хэргийн шалтгааныг мэдэхгүй байгаа шүү дээ.
- Надад хар совин татаад болох биш. Энэ бүх явдал минут өнгөрөх тутам улам аюултай болоод байна. Чамд муу юм битгий тохиолдоосой гэж бурхандаа залбирах юм!
- Болгоомжтой байхыг хичээнэ.
- Одоо яах гэж байна?
- Жули Уинтропод юу тохиолдсоныг тодруулмаар байна.
- Мэс засал амжилттай болж өнгөрлөө.
Ариутгасан цагаан хэрэглэлтэй эмнэлгийн орон дээр хэвтсэн Рейчел хоёр нүдээ хүчлэн нээж харахад булингартсан харц нь Жефф дээр тогтжээ.
- Дууссан юм уу? Миний хөхийг огтлоод хаячихсан уу? хэмээн шивнэх төдий дуугарчээ.
- Рейчел минь...
Хөөрхий бүсгүй нулимсаа залгин,
- Гар хүрэхээс айгаад байна. Ингээд би эм хүн биш боллоо! Одоо намайг нэг ч эр тоож харахгүй хэмээн харуусахад Жефф түүний чичирсэн гарыг зөөлөн атгаж,
- Хонгор минь, чи том эндүүрч байна. Би чиний сайхан хөхөнд шохоорхсондоо биш харин чамайг уян зөөлөн сайхан сэтгэлтэй, хосгүй сайн хүн болохоор чинь чамд дурласан юм шүү. Чи бол их ухаантай, гойд сайхан хүүхэн. Чам шиг сайн хүн энэ хорвоод байхгүй гэсэнд Рейчелийн завж нь таталдах төдий инээмсэглэсэн болоод,
- Чи бид хоёр жинхэнэ ёсоор дурлалцаж явсан, тиймээ Жефф минь? гэв.
- Тэгсээн.
- Харамсалтай нь...
Рейчел үгээ таслан хөхөө хальт харангуут царай нь хачин болов.
- Энэ тухай дараа ярилцъя.
Рейчел гэв гэнэт Жеффийн гараас зуураад авлаа.
- Жефф, би ганцаараа баймааргүй байна. Ямартай ч энэ бүхнийг нэг тийш болтол. Намайг битгий орхиоч дээ.
- Рейчел минь би...
- Одоо битгий л дээ, би залбирч гуйя! Би ганцаар үлдвэл юу гээч болохыг мэдэхгүй байна.
Гаднаас сувилагч хүүхэн орж ирэв.
- Коннорс уучлаарай. Бид хоёрыг орхиод түр гарч байхгүй юу?
Харин Рейчел түүний гараас зуурсаар байлаа.
- Жефф, битгий гараач...
- Би эргээд ирнэ.
Жефф тэр оройдоо Дейнатай утсаар ярьсан байна. Учир явдлыг тайлбарлах хэцүүхэн ажил түүнд тулгараад байлаа. Жефф яах ёстой байв? Хайр дурлал, хүлээх үүрэг хоёрыг хэрхэн эвлэрүүлэх билээ?
Дейна утас дуугарахын хамт ухасхийхдээ тоймгүй их баярлаж, бидний хамт байх цаг ойртож байгаа бус уу? хэмээн боджээ.
- Жефф! За чи минь яаж байна даа? Би чамайг хачин их санаж байна!
- Би дажгүй харин...
- Рейчел үү? Яасан бэ? Мэс засал юу болсон бэ?
- Мэс засал амжилттай болсон, гэвч Рейчел амиа хорлодгийн даваан дээр болоод байна.
- Жефф ээ... эмэгтэй хүнийг хөхтэй эсэхээр нь үнэлдэггүй юм.
- Би мэднэ, харин Рейчелд яаж ингэж хэлэх юм бэ! Чи түүний мэргэжлийг санаад үзээч. Тэр чинь жирийн нэг дунд зэргийн хүүхэн биш. Тэр хүнд байгаа бүх юм бол түүний гадаад үзэмж. Рейчел бол энэ дэлхий дээр хамгийн их орлоготой загвар өмсөгчдийн нэг юм. Харин одоо бол бүх юм дууслаа, хэнд ч хэрэггүй эрэмдэг зэрэмдэг тахир дутуу амьтан боллоо гэж үзээд байгаа юм. Одоо юуны төлөө амьд явах юм бэ гэсэн харууслын үг амнаас нь салахаа больсон.
- Одоо тэгээд яах билээ?
- Би ганц хоёр хоног хамт байж байгаад гэрт нь аваачиж тохижуулж өгье. Би эмчтэй нь уулзаж ярилцсан. Эмч нар эцсийн шинжилгээний хариу хүлээж байгаа ч гэсэн хими эмчилгээ эхлэх талаар ярих боллоо.
Дейна энэ талаар юу хэлэх билээ? Элдэв гомдол гаргаж, дургүйцвэл нинжин сэтгэлгүй, хахир хатуу ааш гаргасан болно.
- Дейна... би их уйдаж байна.
- Би ч ялгаагүй, хайрт минь. Би шинэ жилийнхээ бэлгүүдийг авчихсан.
- Бушуухан задалж үзэх юмсан!
- Чамайг хүлээгээд задлахгүй байж байя!
- Чи ийш тийшээ явсаар байгаад ядарч үхэх гэж байгаа байх даа!
- Зүгээр, тамирдах болоогүй байна.
- Гар утсаа салгахгүй орхиж байна гэж надаа амлаарай. Би байн байн утасдаж, элдэв янзын базаахгүй юм ярьж байх гэсэн юм.
- Нээрэн амлаж байгаа юм уу? гээд Дейна инээмсэглэв.
- Андгайлж байна. Чи минь биеэ бодож байгаарай.
- Чи бас бодож байгаарай.
Дейна гар утсаа цааш тавиад, Жефф Рейчел хоёрын тухай бодож зөндөө суулаа. Энэ байдлыг тэсвэрлэхэд бэрх болжээ. Гэтэл Рейчел даанч өрөвдөлтэй болжээ...
Дейна босоод гал тогооны өрөөнд ороход Дейли хадагтай Кемальтай зууралдаад байж байв.
- Хуймаг нэмэх үү, хүү минь?
- Нэмье, баярлалаа.
Дейна, эвсэг хоёрыг сонирхон харж үүдэнд зогсохдоо, Кемаль ахар богино хугацаанд өөрчлөгдөж, юманд итгэдэггүй бүдүүлэг зантай чонын бэлтрэг шиг жаал маань аз жаргал дүүрэн, дөлгөөн тайван хүү болжээ хэмээн бодов.
Тэгж байтал хардах сэтгэл зүрхийг нь хатгах шиг болов.
Би муу ээж юм уу? Хүүхдээ халамжлахыг мартаад өдөр шөнөгүй ажил дээрээ байж байдаг. Тэгээд жаал хүүг гаргуунд нь хаяжээ. Дейли хадагтай шиг бүсгүй үрчилж авсан бол хамаагүй дээр байсан биз!
Нандин сэтгэл нь самуурч амар заяа үзүүлэхгүй байв. Гэвч Дейна энэ бодлыг үлдэн хөөжээ. Ийм балай юм байх учиргүй! Кемаль надад хайртай юм чинь!
Хүүгийнхээ хажууд зэрэгцэн сууж тэврэв.
- За сургууль ямар байна?
- Хачин гоё.
- Кемаль, би бас л явах болох нь гэж болгоомжлон хэлсэнд хүү огт тоосон шинжгүй
- Дураараа болоорой гэжээ. Дахиад л балай хар сэжиг төрлөө!
- Эванс хадагтай, энэ удаа хаа гэгчийг зорих вэ? гэж Дейли хадагтай сонирхон асуув.
- Аляска орно.
Дейли хадагтай хоромхон зуур юм бодсоноо,
- Хүрэн баавгайнаас холхон яваарай хэмээн зөвлөжээ.
Вашингтоноос гараад Сиэтл хотоор дамжин Аляск муж улсын нийслэл Джуно ороход есөн цаг нисжээ. Дейна сурсан заншлаараа зохих ёс журмыг гүйцэтгэсний дараа машин түрээслүүлдэг пүүсийн ширээ тийш очив.
- Намайг Дейна Эванс гэдэг, би...
- Тийм-тийм Эванс хадагтай. Танд зориулж сайхан "Лендровер" машин бэлдсэн байгаа. Аравдугаар хэсэгт байгаа. Энд гарын үсэг зурна уу...
Дейна машины түлхүүр гардаж аваад нисэх буудлын цаана байх зогсоолд очиход түр эздээ хүлээсэн олон машин байжээ. Аравдугаар хэсэгт орж очиход, нэг хүн цагаан "Лендровер" машины утааны яндан оролдож байхыг үзээд гайхжээ. Нөгөө эр толгой дохин,
- Утааны яндангийн бэхэлгээг чангалсан юм. Ингээд бэлэн боллоо гэж хэлээд босов.
Дейна аман дотроо,
- Баярлалаа гэж хэлээд жолооны ард суун хөдлөхөд нөгөө эр араас нь харж байгаад явжээ.
Яг энэ үеэр амбан захирагчийн өргөөний газар доорх давхарт бас нэг үл таних эр сууж, зурагтын дэлгэцэн дээр сүүмэлзэн байх өнгөт газрын зургийг ширтэж байв. Цагаан өнгийн "лендровер" машин булан тойрохын хамт сайх эр амандаа тулган барьсан микрофоноор,
- Объект Старр-Хилл орохоор явлаа хэмээн мэдээлэв.
Джуно нь санаанд оромгүй содон сонин зүйлээр элбэг хот ажээ. Аляскийн нийслэлийг анх харахад том хот шиг байх боловч мурий сарий давчуу гудамжууд нь зэлүүд хөдөө нутаг, хязгааргүй үргэлжилсэн цасан цөлийн дунд хаягдсан бяцхан тосгоныг санагдуулах ажээ.
Дейна, хотын төв хэсэгт орших "Инн эт зе Уотефронт" хэмээх баян тансаг зочид буудалд буужээ.


Top
   
PostPosted: Apr.15.17 12:04 am 
Offline
Дархан Гишvvн
Дархан Гишvvн
User avatar

Joined: Apr.24.12 1:04 pm
Posts: 208
Зочид буудлын хаалгач,
- Та цанын улирлыг яг тааруулж ирсэн байна. Манай энд ямар сайхан цастай байгааг та харсан байлгүй дээ. Цанатайгаа ирсэн үү? хэмээн угтав.
- Цана авчраагүй. Би...
- Үүнд сүйд болох юмгүй, хажуугийн байшинд цанын дэлгүүр байгаа юм чинь. Тэнд таныг хэрэгтэй бүхнээр хангаад өгнө.
- Зөвлөгөө өгсөнд баярлалаа. Та их найрсаг хүн юм!
Ямар ч байлаа гэсэн, нэг юм хийж эхлэх хэрэгтэй байлаа.
Юмаа янзалж орхиод доош уруудан дэлгүүрт очиход ам хуурайгүй донгосдог худалдагч угтан авч,
- Сайн уу, намайг Чед Донохью гэдэг. Та жинхэнэ хэрэгтэй газраа олоод иржээ! Манайд үгүй дутуу юм байхгүй гээд олон цана өрсөн лангууны тэнд очиж
- Бид дөнгөж саяхан энэ "Фрирайдерз" загварын цана хүлээж аваад байгаа юм. Элдэв бартаа саад, онхил тонхлыг тоохгүй гулсаад өгнө дөө гэснээ өөр нэг лангууны тэнд очиж,
- Аль эсвэл ийм цана байна. Маш их эрэлт хэрэгцээтэй "Саломон Х-Скрим 9" цана энэ байна. Өнгөрөх жил энэ цана дуусчихаад шинээр авч чадаагүй енгөрсөн шүү гээд цааш урсгах гэсэн боловч нүүрээ үрчийлгэн залхсан Дейнаг хараад дараагийн лангуунд очжээ.
- Та "Вокал Вертиго С 30" аль эсвэл "Этомик 10. 20" гэсэн энэ загваруудыг илүү сонирхож байгаа юм уу? Та алийг сонгомоор байна? хэмээн лавлав.
- Надад мэдээлэл хэрэгтэй байгаа юм.
Мань худалдагчийн урам хугаран ярвайв.
- Мэдээлэл хэрэгтэй юм уу? Ямар төрлийн мэдээлэл вэ?
- Жули Уинтроп танайхаас цана худалдаж авдаг байсан уу?
Чед сэрэмжилж эхлэв бололтой.
- Ер нь авдаг байсан л даа. Тэгэхдээ зөвхөн "Волант Ти" дагнаж хэрэглэдэг хүн байсан. Хамгийн шилдэг, хамгийн гаргуун ийм цананд дуртай сан. Бид одоо болтол тэр хүнийг дурсаж байдаг юм. Огтхон ч айлгүйгээр Иглкрестээс буусан байгаа юм даа. Яаж яваад мод мөргөснийг ерөөс ойлгодоггүй юм. Хөөрхий амьтныг гай дайрсан даа!
- Жули хүүхэн сайн цаначин байсан уу?
- Уинтроп хадагтай уу? Гаргуун сайн цаначин хүн. Тэдний гэрт тавиур дүүрэн олон шагнал байдаг юм!
- Тэр орой ганцаараа явсан юм бол уу?
- Ганцаараа явсан байх юм даг. Тэр чинь Иглкрестийг таван хуруу шигээ мэддэг хүн шүү дээ. Жил болгон тэнд очиж гулгадаг байсан. Тийм гайтай юм болсон гэхэд даанч итгэх аргагүй шүү, тийм биз?
- Тийм ээ. Тийм шүү Донохью гуай гэж Дейна хариулжээ.
Хоёрхон хорооллын цаана байх цагдаагийн удирдах газар дээр очиж, Аляск, Джуно, Америкийн Нэгдсэн улсын далбаануудаар чимсэн хүлээн авах өрөөнд орлоо. Өрөөний тавилга гэвэл цэнхэр хивс, цэнхэр буйдан, цэнхэр өнгийн сандал тавьсан байх ажээ.
- Та ямар хэргээр явж байна? гэж жижүүр асуулаа.
- Жули Уинтроп хэрхэн амь үрэгдсэн талаар тодруулж асуух гэсэн юм.
- Тэгвэл та Брюс Боулертай уулзах хэрэгтэй юм байна. Аврах албаны дарга байгаа юм. Дээд давхарт суудаг юм. Харин одоогоор Брюс өөрөө эзгүй байгаа.
- Тэр хүнийг хаанаас олж болох вэ?
Жижүүрийн офицер цагаа харав.
- Яг одоо "Хенгер он зе Уоф" гэдэг зоогийн газарт сууж байгаа байх. Тэр зоогийн газар эндээс хоёр хорооллын цаана Мэрия Уэй гудамжинд байдаг юм.
- Баярлалаа. Та надад их тус боллоо.
Дейна тэндээс гарч удаж төдөлгүй "Хёнгер он зе Уоф" хэмээх том зоогийн газрыг олж очиход өдрийн хоолны цаг байсан тул дүүрэн хүнтэй байлаа. Хажуугаар өнгөрч явсан хоол зөөгч бүсгүй уучлал эрэн
- Та уучлаарай, одоогоор сул ширээ байхгүй байна. Хориод минут хүлээх болох нь ДЭЭ...ГЭЖЭЭ.
- Би Брюс Боулер гуайг хайж явна. Хаана сууж байгаа бол?
- Брюс үү? Тэр ширээнд сууж байна.
Бузгай арвин хоол унд өрсөн ширээний ард нар салхинд борлосон аятайхан царайтай дундын насны эр сууж байлаа.
- Тэр хүн мөн үү? Зааж өгсөнд чинь баярлалаа.
Дейна тэр ширээнд дөхөж очив.
- Та Боулер гуай юу?
- Мөөн. Та бид танил билүү?
- Танил бишээ. Намайг Дейна Эванс гэдэг. Таны тусламж хэрэгтэй болоод ирлээ.
Санаандгүй байтал Боулер инээмсэглэж,
- Та морь сайтай яваа юм байна. Сул өрөө ганц байгаа. Би одоохон Жудид утсаар дуулгая гэсэнд Дейна баахан самгардаж,
- Өрөө гэв үү? Уучлаарай, би олигтой ойлгосонгүй...гэв.
- Та манай "Коузи Лог" буудлын тухай сурагласан биз дээ?
- Жаахан эндүүрэл болох шиг байна. Би тантай Жули Уинтропын талаар ярих гэсэн юм.
Боулер ичингүйрэн нүүр нь улайв.
- Та намайг өршөөгөөрэй. Би үнэхээр буруу ойлгосон байна. Алив та суугаач. Жуди бид хоёр хотын захад жижигхэн буудалтай юм л даа. Би таныг өрөө сураглаж явна гэж бодлоо. Та үдийн хоолоо идсэн үү?
- Үгүй л дээ, би...
- Тэгвэл надтай хамтдаа хооллоё хэмээн чин сэтгэлээсээ найр тавьсан тул,
- Дуртайяа хооллоё хэмээн зөвшөөрөхөөс өөр арга байсангүй.
Дейнаг хоол захиалсны дараа Брюс,
- За тэгээд, Жули Уинтропын талаар юу мэдэхийг хүссэн билээ? гэж асуув.
- Тэр хүн хэрхэн амь үрэгдсэнийг тодруулах санаатай юм. Тэр нь золгүй явдал биш байсан гэдэг талаар бид огт эргэлзэхгүй байгаа юм.
- Өөрийгөө егүүтгэсэн байж магадгүй гэх гээд байна уу? хэмээн Брюс гайхжээ.
- Тийм биш. Хэн нэгэн этгээд түүнийг хөнөөх санаа сэдсэн болов уу гэж байгаа юм.
Боулер мэл гайхан дэмий л нүдээ цавчлав.
- Жулийг алах гэж үү? Хаанаас даа! Гайтай санамсаргүй тохиолдлоос өөр юу ч болоогүй юм шүү.
- Чухам юу болсныг ярьж өгөхгүй юу?
- Оролдож үзье.
Брюс юунаас эхэлж ярихаа бодов.
- Энэ уулын бэлийн замыг бартааны байдлаар нь гурван зэрэглэл болгон ангилсан байдаг юм. Маскег Долли Варден, Сауэдеу нь эхлэн сурч байгаа хүмүүст, Слус Бокс, Маде Лоуд, Санденс нь дунд зэргийнхэнд, Инсейн, спрюс Шют, Хен Тен бол хамгийн огцом буудаг зам... Харин Стип Шютс бол зөвхөн мастерууд туулдаг хамгийн хэцүү зам даа.
- Жулигийн буусан зам нь...
- Стип Шютс.
- Тэгэхлээр Жули туршлагатай цаначин байсан юм шив дээ?
- Туршлагатай гэхэд багадна. Чухам ийм учраас ойлгогдохгүй...
- Чухам юу ойлгогдохгүй байна?
- Ийм юмаа. Бид пүрэв гаригт дөрвөөс есөн цагийн хооронд цанаар буух ажил зохиодог юм. Тэр шөнө цаначид олон байсан. Есөн цаг болоход Жулигээс бусад бүх хүмүүс эргэж ирсэн. Бид нар түүнийг хайхаар гараад Стип Шютсийн бэлээс түүний цогцсыг олсон. Мод мөргөөд нам үхсэн шиг байсан.
Дейна, хөөрхий хохирогчид тохиосон гай зовлон аймшгийг биеэрээ мэдэрч нүдээ анив.
- Тэгвэл... тэгвэл ганцаараа явсан юм шив дээ?
- Тийм. Цаначид гол төлөв хосоороо бууж ирдэг, заримдаа шилдэг цаначид ганцаараа урууддаг юм. Уг нь нэвтрэн ороход аюултай шагийг тэмдэглэсэн байдаг ч гэсэн азаа сориод үздэг улсууд байдаг юм.
- Боулер гуай, цаначин алга болсон тохиолдолд ямар арга авдаг юм бэ?
- Аль нэгэн цаначин алга болсныг мэдэхийн хамт аз туршиж үздэг.
- Аз турших гэнээ?
- Алга болсон цаначин саатаж болох анд найзууд, таних хүмүүстэй нь утсаар ярина. Баарнаас сураглана. Мэдээж хэрэг, энэ бүхнийг яаруу сандруу, бушуухан амжуулна. Зохих цагт зочид буудалдаа эргэж ирэх ухаан нь дутсан донтой амьтан юм уу манартлаа уусан согтуу амьтныг эрж шөнөжин ууланд мацахаас өөр аргагүй болдог аврах бригадын хүчийг гамнаж ийм ажил хийдэг юм.
- Үнэхээр хэн нэгэн нь уулнаас эргэж ирээгүй байвал яах болж байна? хэмээн Дейна лавшруулан шалгаав.
- Алга болсон хүний содон тэмдэг, тэр хүний мэргэшлийн тухай тодорхойлолтыг гаргаж бас хамгийн сүүлд хаана явсныг тодорхойлдог юм. Бас тэр хүнд дүрс бичлэгийн дуран байсан эсэхийг тавал асууж тодруулна.
- Яах гэж тэр билээ?
- Дуран байсан бол, хамгийн үзэсгэлэнтэй байгалийн зураг авахыг зорьсон байж таарна. Ямар унаагаар буцаж ирэх байсныг тодруулна. Эрэл хайгуул хийгээд үр дүнд хүрч чадахгүй бол, тэр хөөрхий амьтан тогтоосон хязгаарыг зөрчсөн байна гэж үзэх нь нийцтэй болдог юм. Энэ тохиолдолд Аляск муж улсын аврах-хайгуулын албанд дуулгадаг. Тэднийх нисдэг тэрэг гаргана. Хайгуулын нэг хэсэгт дөрвөн хүн байдаг. бас агаарын эргүүлийн нэг хүн байна.
- Дажгүй арми болдог юм байна.
- Тийм шүү. Тэгэхдээ уулын бэлийн зургаан зуун гучин акр газар самнах болдгийг битгий мартаарай. Нэг жилд дунджаар дөчөөд ийм экспедиц ажиллаж, гол төлөв нааштайгаар дуусдаг юм.
Брюс цааш эргэж, хар тугалга адил саарал тэнгэрийг харлаа.
- Харамсалтай нь тэр удаад... нааштай болж чадаагүй юм. Ямартай ч, уулын өгсөлт хаасны дараа манай аврагчид бүх харгуй зам, уулын бэлийг эргэж үздэг юм.
- Жули Уинтроп хүүхэн Иглкресттийн оргилоос буусан гэж дуул- сан юм байна.
- Тэгсэн юм. Гэвч энэ нь юуг ч тодорхойлж чадахгүй л дээ. Тэнгэрт үүл бүрхэж бүүдийх, цаначин хүн баримжаагаа алдах, аль эсвэл аз хазайж болох шүү дээ. Хөөрхий Уинтроп ахайтны аз хазайж таарсан даа.
- Цогцсыг яаж олсон бэ?
- Мейдей олсон юм.
- Мейдей гэв үү?
- Манай хамгийн шилдэг нохой ийм нэртэй юм. Цанын эргүүлүүд хар лабрадор, овчарк нохойтой явдаг юм. Гайхамшгийг бүтээдэг ноход шүү. Салхин доогуур гүйж, хүний үнэр авахын хамт дөхөж очоод цаначин байж болох газрыг тойроод байдаг юм. Золгүй явдал болсон газарт "бөмбөгдөгч" аваачсан, тэгээд...
- “Бөмбөгдөгч” гэдэг нь юу вэ?
- Цас цэвэрлэгч маягийн машины нэр. Цасыг үе үеэр нь хуулдаг юм. Жули Уинтропын цогцсыг дамнуур дээр тавиад ирсэн. "Түргэн тусламж"-ийн ажилтнууд цээжний бичлэг хийж, зураг авсны дараа шарил хадгалах газрын ажилтнуудыг дуудсан. Тэр хөөрхий амьтныг Бартлеттын эмнэлэгт аваачсан даа.
- Чухам юу болсныг харсан хүн байхгүй юу?
- Айхтар бөх хожуул мөргөсөн шиг байгаа юм. Би цогцсыг харсан. Хэцүү юм билээ.
Дейна, Брюсийг царайчлан харж,
- Би Иглкрестийн оргилыг үзэж болох уу? хэмээн асуув.
- Яагаад болохгүй байх билээ? Өдрийн хоолны дараа таныг аваад явъя.
Боулер хэлсэн амандаа хүрч Жип машинаа асааж жаахан яваад уулын бэлд байх хоёр давхар байшингийн гадаа очиж зогсов.
- Бид энд ирж эрэл хайгуулын ажиллагааны стратегийг боловсруулдаг юм. Бас түрээсээр олгох цаныг энд хадгалдаг юм. Түүнээс гадна хүссэн хүмүүс цанын талаар зааварчилга авч болно. Одоо хоёулаа өргөгчид суугаад уулын оргилд гарна даа.


Top
   
PostPosted: Apr.15.17 12:06 am 
Offline
Дархан Гишvvн
Дархан Гишvvн
User avatar

Joined: Apr.24.12 1:04 pm
Posts: 208
Өргөгчийн буйдан сандалд сууж аваад дээш өгсөхөд Дейна дааран дагжиж эхэлжээ.
- Би танд сануулж хэлэх ёстой байжээ. Ийм хүйтэн байхад нийлэг эдээр хийсэн гадуур хувцас, хэдэн давхар дотуур дулаан хувцас өмсөх нь дээр байдаг юм.
- Би...санаж явъя гэхэд Дейнагийн шүд тачигнаж байв.
- Жули энэ өргөгчөөр оргилд гарсан юм. Үүргэвчтэй явсан юм билээ.
- Үүргэвчээр яадаг байна?
- Цасны нуранги болоход хэрэглэдэг хүрз, хааш хаашаа тавин метрийг гэрэлтүүлдэг гар чийдэн, цасны тэмтрүүл авч явдаг юм. Мод мөргөхөд энэ бүхэн хэрэг болох нь юу бол.
Тэд уулын оргилд дөхсөөр нэг тавцангийн хажууд өргөгч зогсоход Дейна бараг унах шахан буув. Өргөгчийг ажиллуулдаг хүн тосон угтав.
- Сайн уу, Брюс. Юугаа хийж яваа юм бэ? Хүн алга болсон уу?
- Үгүй дээ. Таньдаг хүндээ уул үзүүлж явна. Энэ хүнийг Эванс хадагтай гэдэг юм.
Түүнтэй гар барилцсаны дараа Дейна эргэн тойрныг ажин харлаа. Тэрүүхэн цаана бараг үүлэнд умбан алдсан модон овоохой харагдана. Тэнд орж дулаацан аяга халуун халуун цай ууж болох ажээ.
Жули оргилоос буухын өмнө энэ овоохойгоор орсон бол уу? Түүнийг алах гэсэн хүн араас нь дагаж явсан байвал яана?
Боулер гүүнд хандаж,
- За бид хүрэх газраа хүрээд ирлээ. Эндээс шууд буусан зам байгаа гэжээ,
Дейна, тэртээ доошоо үргэлжлэх ёроолгүй ангалын ирмэг дээр очиж, мөсөн бүрхүүлийн тогтоцтой тагжирсан хатуу газрыг харахад айн сүрдэх шиг болж, дал мөрөө эв дүй муутайхан хавчив.
- Эванс хадагтай, та бүр бээрсэн шиг байна. Хатгаа авахаасаа өмнө бушуухан бууцгаая.
- Таны хэлдэг зөв шиг байна.
Эсэн мэнд явж буудалдаа эргэж ирээд халуун усанд орж, орондоо орохыг мөрөөдөж байлаа. Бушуухан л орондоо оръё!
Гэтэл шал өөрөөр эргэжээ. Хувцсаа тайчиж эхэлтэл хаалга тогшив. Дейна дуртай дургүй очиж үүд онгойлгов. Урилгагүй зочин болон ирсэн ер бусын цонхир цагаан царайтай, ханхар өргөн цээжтэй булиа эр эв дүйгүй мэхийсэн болж,
- Эванс хадагтай мөн үү? гэжээ.
- Мөн байна. Та юу гээв?
- Сайн уу. Би "Джуно эмпайр" сонины сурвалжлагч Николас Верден байна.
- Уучлаарай, би ойлгохгүй...
- Та Жули Уинтроп нас барсан тухай хэргийг мөрдөн шалгаж байгаа гэж би дууллаа. Олж мэдсэн дэлгэрэнгүй зүйлээ бидэнтэй хуваалцаж, энэ хэргийг тодруулж өгөөсэй гэж бид танаас хүсэх гэсэн юм.
Дейнагийн толгой дотор түгшүүрийн хонх хангиналаа. Яавч зүгээр биш шүү!
- Та эндүүрсэн шиг байна. Би ямар ч мөрдөн шалгалт хийгээгүй.
Верден эргэлзсэн янзтай мушилзав.
- Би тэс өөр яриа сонссон юмсан...
- Бид дэлхийн хэмжээний цаначдын тухай сурвалжилга хийж байгаа юм. Энэ нь нэрд гарсан цаначдын амралтаас хийсэн анхны сурвалжилга болох юм.
Нөгөө сэтгүүлч тээнэгэлзсэн янзтай толгой дохиж,
- Ойлгомжтой. Таны тав тухыг алдуулсанд уучлал гуйя... гэв. Дейнагийн зүрх шимшрэн, түүний араас хараад хоцорлоо.
Би энд юу хийж явааг энэ хүн хаанаас дуулдаг билээ?
Ийнхүү хэсэг бодсоны дараа утасны жагсаалтын дэвтэр гаргаж "Джуно эмпайр" сонины редакцын газартай утсаар ярьж,
Николас Верденыг дуудаж өгөөч хэмээн хүсжээ.
- Би тэр хүнтэй ярих гэсэн юм. Саяхан ирж надтай уулзаад явсан юм... юу гэнэ? Танайд тийм хүн байхгүй юм уу? Уучлаарай, эндүүрэл болсон шиг байна. Үгүй-үгүй, зүгээр. Баярлалаа.
Сандалд лагхийн суусан боловч дорхноо ухасхийн босоод эндээс даруй зайлах хэрэгтэй боллоо хэмээн бодож, юмаа төхөөрч эхлэв.
"Коузи Лог" буудлын тухай Брюсийн ярьсан зүйлийг гэнэт санажээ. Бяцхан зочид буудал ажиллуулдаг гэсэн билүү? "Та морь сайтай яваа юм байна. Сул өрөө ганц үлдсэн..." Дейна доошоо бууж хаалгачтай уулзан лавлахад, зочид буудалд хүрэх замыг зааснаар барахгүй ноорог зураг хийж өглөө.
Амбан захирагчийн өрөөний газар доорх давхарт дэлгэцэн дээр гарсан өнгөт газрын зургийг харж суусан эр,
- Бидний объект хотын ажил хэргийн төвийг орхиод өрнө зүгийг зорилоо хэмээн мэдээлэв.
Дейна, "Коузи Лог" буудлыг харахын хамт таалжээ. Джуно хотын төвөөс хагас цаг яваад хүрдэг, Аляск нутагт элбэг байдаг энэ дан дүнзэн байшингаас илүү тохиромжтой газар хаана байх билээ! Үлдсэн ганц өрөөнд хүн ороогүй байгаасай!
Аятайхан зантай цэл залуу эзэгтэй найртай сайхнаар инээмсэглэн угтаж,
- Та сайн байна уу. Танд юугаар тусалмаар байна? гэлээ.
- Нөхөртэй чинь уулзаад ярилцаж байхад, танайд нэг сул өрөө байгаа гэж байсан юмсан.
- Үнэхээр байгаа шүү. Намайг Жуди Боулер гэдэг.
- Намайг Дейна Эванс гэдэг.
- Алив та орооч.
Дейна үүдний өрөөнд орж эргэн тойрныг харлаа. Тэр буудал дотроо бүр ч тохилог ажээ. Ил зуухтай зочны том өрөө, хооллох өрөө, халуун устай хоёр унтлагын өрөө байв.
- Хоол ундыг би өөрөө хийдэг юм. Тун муугүй хийнэ шүү гэж Жуди хэлсэнд Дейна инээж,
- Дуртайяа хооллох болно гэжээ.
Жуди түүнийг дагуулан өрөөнд нь оруулав. Цэвэрхэн, гэртээ байгаа юм шиг тохилог өрөөнд дахиад л юмаа гаргаж задаллаа.
Энд Дейнагаас гадна нэг гэрийн хоёр байх агаад бага үдийн цайнаар ердийн улиг болсон сэдвээр яриа өрнөжээ. Энд байгаа хүмүүс Дейнаг танихгүй байсанд баярлаж байлаа.
Бага үдийн цайны дараа хот орж, "Клифф Хаус" буудлын бааранд орж коктейль захилаа. Тэндхийн ажилтнууд эмх цэгцтэй, борогшсон хүмүүс байлаа. Ийм орчинд байгаа юм чинь тэгэлгүй яахав!
Дейна, цайвар үстэй залуухан барменд
- Сайхан өдөр байна шүү гэлээ.
- Хэлээд яахав. Ёстой л цанаар гулгаж байдаг өдөр дөө!
- Та их гулгадаг уу?
- Зав гарвал гулгана шүү.
- Харин надад бол аюултай юм шиг санагддаг. Энд миний нэг найз хүүхэн хэдэн сарын тэртээ уулнаас унаж үхсэн юм.
Нөгөө бармен хичээнгүйлэн зүлгэж байсан шилэн аягыг хойш тавив.
- Унаж үхсэн юм уу?
- Тийм. Жули Уинтроп гэдэг байсан юм. Та танихгүй юу?
Уулын орой дээр цанын таягийг цасанд шигтгэн тулаад зогсож байв. Хүйтэн салхи хацар хайрч, олон давхар хувцсыг нэвтлэн үлээж байлаа. Харин Дейна даарахыг эс анзааран, тэртээ дор цэлийх хөндийг ширтэж, аз туршаад бууж үзэх үү, эсвэл оройтоогүй байхдаа буцах уу гэдгийг шийдэж ядан зогсоно. Тэгтэл араас нь нэг хүн хүчтэй түлхэн унагахад уулын бэл даган улам хурдалсаар яваад... нэг бүдүүн модонд тулж ирлээ. Яг мод мөргөдгийн даваан дээр цочин хашгираад сэржээ.
Хамаг бие нь хөлөрсөн Дейна ухасхийн босож эргэн тойрон харахад айсандаа болоод дагжин чичирч байлаа.
Үнэхээр ийм юм болсон гэж үү? Хэн нэгэн этгээд Жули Уинтропыг санаатайгаар түлхэн унагааж, тэр нь өнхрөлдөн эргэсээр яваад амиа алдсан уу? Тэр этгээд хэн бэ?
Нойр нь хулжаад хэвтэж байхад, элдэв янзын түгшүүртэй бодол толгойд нь эргэлдсээр байлаа. Ар гэрт юу болж байгаа билээ? Жефф яаж байгаа бол? Кемаль яаж байгаа бол? Тэдэнтэй болон ажлын газартайгаа утсаар ярихыг мартахгүй юм шүү. Мэтт маань Жефф бид хоёрыг хир удаан хаацайлж чадах вэ?
Нэгэнт Кромвелл тэвчээр алдаад байсан болохоор Мэтт тун тэвдүүхэн байжээ.
- Мэтт ээ, энэ Жефф Флоридад юугаа хийгээд байгаа чөтгөр авмар вэ? Аль хэзээний ажилдаа орсон баймаар сан. Энд ажил унаад байхад тэр золиг тэнд сэрүүцээд зугаалж явах юм.
- Удахгүй ирнэ байх. Саяхан утсаар ярьсан.
- Дейна яасан бэ? Бас нэг тийшээ алга болоод өгсөн үү?
- Аляскад очоод байгаа. Яасан бэ?
- Чи харахгүй байна гэж үү? Оройн мэдээний рейтинг дахиад уначихлаа. Дейнаг нэн даруй ажлаа барьж авахыг шаардаж байна!
Мэтт, сэтгэл тайтгаруулж, итгэл төрүүлэх гэсэн хэдэн юм аман- даа бөвтнөөд даргаа сэм ажиж харав. Кромвеллийн сэтгэл түгшээд байгаа нь зөвхөн рейтингийн уналтаас шалтгаалж байна уу? Ундууцаж, үгэн буугаар шүршээд байгаагийн цаана юу нуугдаж байна? Ядаж Дейна бушуухан ирээсэй!
Дейна онгоцонд суух зарлал хүлээн уйдаж байхдаа, тэртээ буланд зогсож байгаа ердийн саарал костюмтай эрийг анзаарчээ. Тэр хүн Дейнаг байн байн хараад байгаагүй бол анзаарахгүй байсан биз. Тэр эггээд яахлаараа танил юм шиг харагддаг билээ? Хэнтэй адилхан болоод тэр вэ?
Энэ бодол сэтгэл амраахгүй байсан тул удтал бодсоны эцэст Аспен хотод бараг ийм маягийн эрийг харснаа санажээ. Тэр хүн бас бараан саарал костюмтай байсан. Гэвч хэргийн учир ижил хувцсанд биш байлаа. Биеийн хэлбэр галбир, байж байгаа нь бас адилхан байлаа. Тэр хоёрын хэн хэн нь хүрээлэн байгаа хүмүүсийг дорд үзсэн янзтай, ихэмсэг маягийн амьтад байлаа. Бас тэгээд болоогүй, түүний хүйтэн харцанд илт жигшсэн дүр тодорсон байжээ.
Дейна байх суух газраа олохгүй боллоо. Намайг мөрдөөд байгаа юм биш үү, энэ чинь?
Нислэг зарлахын хамт нөгөө эр гар утсаар нэг юм хэлчхээд нисэх буудлын байшингаас гараад явчхав.


Top
   
PostPosted: Apr.15.17 12:07 am 
Offline
Дархан Гишvvн
Дархан Гишvvн
User avatar

Joined: Apr.24.12 1:04 pm
Posts: 208
Бүлэг 15.

Дейна гэртээ эргэж ирээд, сэтгэл гарган чимж, олон өнгийн гэрэл цацруулсан бяцхан сүлд мод байхыг давын өмнө олж харав. Дейли ахайтан, Кемаль хоёр Дейнад сюрприз барьсан нь энэ байжээ.
Дейли ахайтан ихэд бахархан,
- Энэ гэрлэн чимэглэлийг хараач. Кемаль өөрөө хийсэн юм гэж байлаа.
Хажуугийн байранд зурагтын өмнө суусан эр дууг намсгаж, хоёр бүсгүйн яриаг сонсож байлаа.
Дейна, гэрийн үйлчлэгчийн хацар дээр үнсэж,
- Дейли хадагтай, би танд хайртай шүү гэсэнд Дейли ахайтны нүүр улайв.
- Дэмий ярих юм. Яльгүй юмыг дэвэргээд л. Нэг муу жижиг мод худалдаж авсан л байгаа биз!
- Ингэхэд Кемаль хаана байна?
- Өрөөндөө байгаа. Эванс хадагтай, танай ээж, Хадсон хадагтай утсаар ярьсан шүү. Хадсон ахайтны утасны дугаарыг бичээд эргэнэг дээр тавьсан байгаа.
- Баярлалаа, Дейли хадагтай. Та байгаагүй бол би яах байсан бол.
Давын өмнө Кемальтайгаа уулзъя!
Дейнаг орж очиход Кемаль бас л компьютерийн өмнө сууж байснаа төдий л сэтгэл хөдөлсөн янзгүй,
- Сайн уу. Эргээд ирсэн үү? гэжээ.
- Эргээд ирлээ.
- Догь юмаа. Зул сарын баярыг хамтдаа угтана гэж би найдсан юм.
Дейна жаал хүүг тэврэн авч чихэнд нь шивнэн,
- Би хаачих юм бэ! Надад энэ ертөнцийг тэр чигээр нь барилаа ч гэсэн ийм сайхан баярыг алгасаж чадахгүй! Би гэртээ харих сан гэж бөөн мөрөөдөл болж явсан шүү! За тэгээд, миний эзгүй хойгуур яаж байв?
- Догь...
- Сайн байна. Дейли хатагтайтай учир зүйгээ олж байв уу?
- Дажгүй сайн эгч шүү.
- Би мэдэлгүй яахав. Би утсаар ярьчхаад ирье.
Эхлээд хамгийн эвгүй давааг давъя.
Ээжийнхээ утсанд залгалаа. Уэстпортод бүтэл муутайхан уулзаад өнгөрснөөс хойш утсаар нэг ч удаа яриагүй байлаа. Ээж минь яахлаараа тийм бүдүүлэг адгуустай гэрлэдэг байнаа?
Утсанд хариу өгөхгүй байсан боловч Дейна тэвчээр гарган хүлээж байтал автомат хариулагч дуугарч, ээжийн дуу гарлаа:
- Бид эзгүй байгаа. Мэдээллээ үлдээхийг хүсье, бид заавал утасдана. Урт бүрээ дуугарахыг хүлээгээрэй.
- Ээж ээ, зул сарын баярыг сайхан тэмдэглээрэй хэмээн Дейна баяр хүргээд Памела хүүхэнтэй ярилаа.
- Дейна, таныг гэртээ байгаад баярлаж байна. Жефф эзгүй байгаа гэж оройн мэдээгээр уламжилж байсан, гэвч Рожер бид хоёр найз нартаа зориулж зул сарын баярын оройн зоог барих гэж байгаа юм. Тэгээд Кемаль та хоёрыг ирүүлэх гэсэн юм. Харин та өөр ажилтай гэж битгий хэлж үзээрэй.
Дейна санаа алдаад,
- Надад өөр ямар ажил байх билээ. Жефф тэртэй тэргүй ирэхгүй юм чинь. Бид хоёр дуртайяа очно. Баярлалаа, Памела гэв.
- Их сайн байна. Та хоёрыг таван цагт хүлээж байя. Жирийн хувцастай ирээрэй. Ажил төрөл ямар байна?
- Мэдэхгүй юмаа. Ажил төрөл урагшилж байгаа эсэхийг мэдэхгүй юм гэж Дейна үнэнээ хэлжээ.
- За тийм байж, жаахан ч гэсэн мартагнаж үз! Танд амралт илүүдэхгүй шүү. Маргааш уулзацгаая!
Дейна, айлд зочилж очоод аятайхан байх талаар Кемальд баахан сургамж хэлэхэд цаадах нь дурамчхан сонсоод өнгөрчээ.
Тэднийг үүдэнд угтан авсан Сейзар бөөн баяр болж, мишээл тодруулан
- Эванс хадагтай хүрээд ирлээ! Тантай дахин уулзахад маш тааламжтай байна! Кемаль та ч бас ялгаагүй! гэхэд Кемаль,
- Сайн уу, Сейзар хэмээн хөгжилтэй хариулав.
Дейна, хурц өнгийн боодолтой юмыг Сейзарт гардуулж
- Сейзар, зул сарын баяраа сайхан тэмдэглээрэй гэсэнд мань хаалгач ихэд тэвдэж,
- Би... би... би бүр мэдэхээ байлаа. Эванс хадагтай та... та... дэндүү сайн хүн юмаа гээд нүүр нь улайхад Дейна дахин хоёр боодолтой юм гардуулж,
- Харин үүнийг Хадсон гуай, мөн Хадсон хадагтайд барих юм шүү гэжээ.
- Мэдлээ, Эванс хадагтай. Би үүнийг аваачиж модон доогуур хийе. Гэрийн эзэд зочны өрөөнд байгаа. Би таныг дөхүүлж өгье.
- Ө-ө та нар хүрээд ирлээ! Та нарыг ирсэнд бид хоёр туйлаас баярлаж байна! хэмээн Памела мэндлэхэд Дейна,
- Бид ч бас баярлаж байна! гэж хариу өчив.
Памела, Кемалийн гарыг хараад дуу алдан,
- Дейна, Кемаль маань хоёр... ямар гайхалтай сайхан хэрэг вэ! гэсний хариуд Дейна инээж
- Үнэхээр тийм байгаа биз? Би эзэндээ их баярласан. Ёстой сайн хүү шүү! Бурхны ивээлээр аз жаргалтай байх болтугай! Үнэмшихийн аргагүй ч гэсэн энэ яльгүй зүйл Кемалийн бүх насны амьдралыг өөрчилсөн юм гэвэл Рожер,
- Кемаль, баяр хүргэе гэлээ.
- Баярлалаа, Хадсон гуай.
Рожер яриа үргэлжлүүлэв.
- Бусад зочид ирэхээс өмнө би нэг юм хэлье. Би улс төрөөс хөндийрсөн гэж Тейлор Уинтроп анд найз нартаа ярьж байсан атлаа Орост элчин сайдаар суух томилолтыг гэнэт хүлээж авсан гэж миний хэлснийг санаж байна уу?
- Санаж байна. Гэвч би бодохдоо, ерөнхийлөгч л зүтгэсээр байгаад...
- Би бас тэгж боддог байсан юм. Гэтэл үүний урвуу зүйл байсан шиг байгаа юм. Уинтроп л намайг томилооч гэж ерөнхийлөгчөөс гуйсан юм билээ. Харин ямар хэрэгтэй болоод ингэсэн байх билээ?
Дейна учрыг олж ядан мөрөө хавчив. Нээрэн яагаад ингэдэг билээ?
Тэгж байтал урилгатай зочид ирж эхэллээ. Оройн зоогт гэрийн эздээс гадна арван хоёр хүн ирсэн байлаа. Хооллох өрөөнд үнэхээр сайхан нөхөрсөг уур амьсгалтай байсан. Бүх юм баярын байдалтай, байн байн инээлдэж, хошин шог яриа дэгдсээр байжээ. Оройн зоог өндөрлөж зочны өрөөнд эргэж ирэхэд байшингийн адарт тулсан өндөр сүлд мод зассан байлаа. Хүн болгонд бэлэг сэлт гардуулахад хамгийн их бэлгийг Кемаль авчээ. Түүнд компьютерийн тоглоом, дугуйтай коньки, гадуур цамц, таван салаатай бээлий, дүрс бич- лэгийн хуурцаг зэргийг барьжээ.
Цаг өнгөрөхийг огт анзаарсангүй. Давчуу байдалд бачимдан ийш тийшээ аялж, тааламжгүй мэдээ сонсож явсны эцэст тийм сайхан улстай уулзаж учрах нь үнэхээр тааламжтай байжээ. Сэтгэл баясаж дотор уужрах нь даанч сайхан байлаа. Харин Жефф хамт байгаагүй нь харамсалтай.
Баярын хөл хөдөлгөөн намжиж жирийн ажлын өдрүүд эхэлжээ.
Дейна Эванс бахь байдгаараа хөтлөгчийн ширээний ард сууж арван нэгэн цагийн мэдээ эхлэхийг хүлээж байв. Ричард Мелтон түүнтэй зэрэгцэн суусан байх агаад Жеффийн суудлыг Мори Фолстейн хүүхэн эзэлжээ. Дейна сэтгэлийн тавгүй байдлыг дарж ядан сууна.
- Би чамайг үгүйлж байсан шүү гэж Ричард шивнэсэнд Дейна мушилзан,
- Нээрэн үү? Би бас чамайг үгүйлж байсан гээд бод доо гэжээ.
- Чи байсхийгээд л нэг тийшээ алга болох юм. Ажил чинь зүгээр биз дээ?
- Зүгээр байлгүй яахав.
- Мэдээний дараа хамтдаа явж оройн хоол идье.
- Эхлээд Кемаль яаж байгааг мэдэх ёстой байна.
- Хоёулаа өөр газар уулзаж болно. Зоогийн газарт уулзъя.
Өөр газар уулзъя! Би... намайг мөрдөөд байх шиг байна. Амьтны хүрээлэнд, ховор шувууд байдаг талбай дээр уулзъя...
- Чамайг нэг дуулиантай юмны сэжүүр гаргасан гэж ярилцах боллоо. Үүнийгээ надад ярьж өгөхгүй юм уу?
- Одоохондоо ярих юм алга.
- Чамайг байн байн алга болоод байхад Кромвелл төдий л дуртай биш гэсэн цуу яриа гарах юм. Чамд таагүй явдал тохиолдохгүй биз гэж найдах юм.
Танд би ингэж зөвлөх байна: Хар толгойдоо лай хураах гэж зүтгэсний хэрэггүй. Эс тэгвэл тун ойрын үед ихээхэн гай түйтгэр танд нүүрлэнэ гэдгийг андгайлъя...
Дейна, Ричардын яриаг сонсож байгаа дүр үзүүлэн инээмсэглэх аядсан боловч түүний хэлсэн үг чихнийх нь хажуугаар өнгөрч байлаа.
- Энэ Кромвелл хүмүүсийг гудамжинд гаргаж хаях хоббитой эр шүү. Түймэр унтраах гэж байгаа юм шиг дандаан яарч, аль болохгүй юмыг амьтнаас шаарддаг хүн дээ! гэж Мелтон хэлжээ.
Билл Килл түймэр гарсны маргааш алга болсон. Тэр байтугай цалингаа авалгүй хаяад ор сураггүй алга болсон...
- Би шинэ хөтлөгчтэй ажиллах хүсэлгүй байгааг бурхан гэрчилнэ.
Ослын гэрч нь америкийн жуулчин Ролф Бенжамен байсан юм. Таг сохор эр...
- Тав, дөрөв, гурав, хоёр...
Анастасия хүүхэн Дейнаг ёвроход улаан гэрэл асаж, нэвтрүүлэгч ярьж эхлэв:
- Дейна Эванс, Ричард Мелтон нарын оролцсон МТМ сувгийн үдшийн мэдээ эхэлж байна.
Дейна нүүрэндээ мишээл тодруулан,
- Оройн мэнд. Би Дейна Эванс байна гэхэд,
- Харин би бол Ричард Мелтон гэснээр нэвтрүүлэг эхэлжээ.
- Өнөөдөр Арлингтонд, Уилсоны дунд сургуулийн гурван сурагчийг баривчилжээ. Тэднийг хувцасны өлгүүрийн тэнд нэгжиж үзэхэд долоон унц марихуан, хулгайн гар буу болон өөр элдэв янзын зэвсэг гарснаас ийм юм болжээ. Холли Раппын сурвалжилгыг толилуулъя.
Бичлэг залгалаа.
Хуучны эдлэлийг хулгайлах явдал тэр болгон гараад байдаггүй бас тэгээд гэмт этгээдүүд бараг л нэг бүдүүвч зургаар ажилладаг юм. Харин энэ бол тэс өөрөөр хийгдсэн байгаа юм.
Тэр хоёр ширээнээс босохын хамт Ричард хүрч ирээд,
- За яах вэ? Дараа хоёулаа уулзах уу? гэжээ.
- Өнөөдөр чадахгүй. Амжуулах ажил зөндөө байна.
- За за, тэгвэл болихоос доо гээд Ричард жаахан тээнэгэлзэхэд, надаас Жеффийн тухай асуух гээд байна гэж Дейна бодсон боловч аман дотроо бувтнан,
- Маргааш болтол баяртай гэхэд Дейна,
- Бүгдээрээ сайхан нойрсоорой гэж хэлээд өрөөндөө ороход Оливия аль хэзээний явсан тул харанхуй, нам чимээгүй байжээ. Компьютер асааж, Тейлор Уинтропын тухай бичсэн тоймгүй олон өгүүллийг үзэж эхлэв. Нэг вэб-хуудсан дээр, НАТО-гийн төлөөлөгчөөр ажиллаж байсан, Францын засгийн газрын түшмэл Марсель Фальконы тухай мэдээлэл байжээ. Марсель Фалькон нь Тейлор Уинтроптой худалдааны хэлэлцээр хийж байсан тухай тэр өгүүлэлд дурдсан байв. Тэгээд хэлэлцээр ид дундаа өрнөж байтал Фалькон албан тушаалаасаа огцорсон байх юм.
Хэлэлцээр ид дундаа өрнөж байхад огцорсон юм уу? Юу болохоороо ингэдэг билээ?
Вэб-хуудсуудыг дараалан шалгаж үзсэн боловч Фальконы нэр дахиад гарсангүй. Үүнийг сайтар тодруулах хэрэгтэй боллоо.
Шөнийн хоёр цаг болж байхад вэб-хуудсуудыг шалгаж дуусав. Европ руу утсаар ярихад дэндүү эрт байсан тул гэртээ харихад Дейли хадагтай орондоо ороогүй байжээ.
- Намайг оройтсонд уучлаарай. Гэвч...
- Сүйд болох юм алга. Өнөөдөр таны хөтөлдөг мэдээг үзсэн. Эванс хадагтай та урьдын адил гойд сайхан хөтөлсөн шүү.
- Та дэндүү сайн хүн шүү.
- Та олон аймшигтай юмны тухай ярьдаг нь харамсалтай юм. Бид бүгдээрээ аймшигтай ертөнцөд амьдарч байх юм даа гээд Дейли хадагтай санаа алдав.
- Яалтай билээ. Кемаль яаж байна даа?
- Тэр золиг хаа холдох вэ. Бид хоёр "жин рамми" тоглоод би хожигдсон. Дейна инээмсэглэж,
- Та түүнийг яаж номхотгохоо мэдэх юм. Дейли хадагтай та маргааш хожуухан ирье гэвэл... гэтэл,
- Тэгж ярихгүй. Би ургахын улаан нарнаар ирж та хоёрыг ажил сургуульд чинь гаргаж өгнө гэлээ.
Дейна шагшин гайхаж толгой сэгсрэн, жинхэнэ үнэт эрдэнэ, маргад эрдэнэ шиг хүн шүү! хэмээн бодов.


Top
   
PostPosted: Apr.15.17 12:08 am 
Offline
Дархан Гишvvн
Дархан Гишvvн
User avatar

Joined: Apr.24.12 1:04 pm
Posts: 208
Утасны хонх дуугарч Дейнагийн бодлын хөврөлийг таслав. Аз жаргал, амар түвшнийг авчирдаг Жеффийн дууг сонсон цэнгэл эдэлж,
- Жефф үү?! Хайрт минь, Шинэ жилээр сайхан баярлаарай хэмээн цангинуулав.
- Чамд бас баяр хүргэе. Би дэндүү орой болсон хойно ярьж байна
уу?
- Чи ярьж байгаа юм чинь оройтох нь хамаагүй. Алив Рейчелийн галаар яриач.
- Эмнэлгээс гараад гэртээ байгаа.
“Харин Жефф яаж байгаа билээ? Хаана амьдарч байгаа вэ? Арай тэднийд байгаа биш биз дээ?”
- Одоогоор сахиур харгалзаж байгаа, Рейчел маргааш түүнийг явуулна гэсэн.
- Тэгээд... дараа нь яах болж байна?
- Сүүлд авсан шинжилгээний хариу гарч, өвчний хоёрдох голомт байгаа нь тодорсон. Рейчел намайг битгий яваач гэж гуйгаад байгаа.
- Тийм байж. Намайг битгий хар амиа бодлоо гээрэй. Гэвч өөр харж харгалзах хүн байхгүй...
- Хайрт минь, тэр чинь үнэхээр ганцаар амьтан. Айсандаа болоод галзуурах дөхөөд байна. Хэнийг ч ойртуулдаггүй. Үнэнийг хэлэхэд, би нүүр буруулбал юу болохыг мэдэхгүй байна.
“Гэтэл чамайг даруйхан ирэхгүй бол би яахаа мэдэхгүй болоод байна.”
- Бушуухан химийн эмчилгээ эхлэх хэрэгтэй гэж эмч нар үзэж байгаа.
- Энэ нь хир удаан үргэлжлэх вэ?
- Гурван долоо хоногт нэг курс эмчилгээ хийгээд нийтдээ дөрвөн сар болох юм.
Дөрвөн сар болох юм уу? !
- Мэтт намайг ээлжийн амралтаа аваарай гэсэн. Би маш их харамсаж байна, хайрт минь.
Жефф юуны талаар харамсаж байгаа вэ? Эрхэлдэг ажлынхаа талаар харамсаж байна уу? Рейчелийн тухай харамсаж байна уу? Аль эсвэл бид хоёрын амьдрал сүйрч байгаа талаар харамсаж байна уу? Тэнгэр минь, би одоо яах болж байна? Бид хоёр яах болж байна? Үгүй дээ, ганц өөрийнхөө тухай бодож болохгүй. Тэр хөөрхий бүсгүй үхэхэд үгүй гэх газаргүй шүү дээ.
- Би ч бас харамсаж байна. Учир нь олдоно гэж найдаж байна гэж эцэст нь Дейна хэлжээ.
“Учир нь олдоно гэнээ? Хэний учир олдох юм бэ? Рейчел, Жефф хоёрын учир олдох уу? Аль эсвэл Жефф бид хоёрын учир олдох юм уу?”
Жефф утсаа таслаад санаандгүй эргэн хартал унтлагын цамц өмсөж, халаад хэтэрсэн Рейчел үүдэнд зогсож байжээ. Нүүр нь гэрэл татах адил туяарч, урьд хожид байснаасаа хэврэг болсон мэт байхын сацуу гойд сайхан үзэсгэлэнтэй харагджээ.
- Чи Дейнатай ярив уу?
- Тэглээ гэж Жефф товч хариулав.
Рейчел хажууд нь дөхөж ирэн,
- Хөөрхий муу Жефф минь! Би чамайг ямар хэцүү байдалд оруулаад байгаагаа ойлгож байна. Гэвч... хонгор минь... чи байгаагүй бол би энэ аймшгийг давж чадахгүй байсан шүү. Жефф минь чи надад хэрэгтэй байна, маш их хэрэгтэй байна гэв.
Жефф хариу дуугарсангүй. Юугаа ч хэлэх билээ? Рейчелийг хаяад явж болохгүй нь мэдээж, гэтэл Дейна байхгүй бол амьд явах нь учир утгагүй болно.
Бараг нойргүй хоносон Дейна хар үүрээр босож ажил дээрээ ирээд Интернеттэй зууралдаж эхлэв. Хоёр товчхон мэдээлэл түүний анхаарлыг татжээ. Тус туст нь аваад үзэхлээр ямар ч утга учиргүй байх мэт боловч хамтатгаад үзэхлээр ямар нэгэн нууц зүйл байх шиг. Ийнхүү арга буюу сэжиг төржээ.
Италийн гадаад худалдааны сайд Венсан Манчино нь Тейлор Уинтроп болон Америкийн Нэгдсэн улсын төлөөлөгчтэй худал- дааны хэлэлцээр хийж байсан үеэр гэнэт ажлаасаа огцорсон байна. Манчиногийн үүрэгт ажлыг түүний орлогч Иво Вейл хүлээн авчээ.
Брюссель дахь НАТО-гийн тусгай зөвлөхөөр ажиллаж байсан Тейлор Уинтроп орондоо өөр хүн ажиллуулж өгөхийг хүссэний дараа Вашингтоныг зорин гэртээ харьжээ.
Марсель Фалькон, Венсан Манчино, Тейлор Уинтроп гэдэг гурван хүн нэгэн зэрэг албан үүрэгт ажлаасаа татгалзсан нь хачир- халтай мэт байлаа. Энд ямар нэгэн уялдаа холбоо байна уу? Эсвэл жирийн тохиолдол уу?
Сонин юм даа...
Ромд байдаг "Итали-1" телевизийн сувгийн сурвалжлагч Доминик Романотой холбоо тогтооход илүүдэхгүй байлтай.
Аз таарч, тэр хүн ажилдаа байх тааралдаж юун магад,
Ашгүй, Доминико утсаа авчээ.
- Дейна! Уулзаагүй хэчнээн ч удав даа! Чиний дуу хоолойг сонсоход баяртай байна. Ажил төрөл чинь сайн байгаа гэж найдъя.
- Би онгоцоор нисэж танай тэнд очоод чамтай уулзах санаатай байна. Ярилцах юм байна.
- Сайн байна! Нууц биш бол юуны тухай ярих гэснээ хэлээч.
-Ийм юм... ер нь утсаар хэлмээргүй байна. Нүүр тулан учирч тунгаан ярилцъя.
- Хэзээ ирэх вэ?
- Хагас сайнд очно.
- Томатаар амталсан илчлэг сайтай, хамгийн бүдүүн гоймон олоод байхыг хичээе. Уг нь ходоодонд муу л даа, гэлээ ч гэсэн чи жаахан таргалахад илүүдэхгүй биз.
Доминиктой ярьж дуусаад Брюссельд, НАТО-гийн хэвлэлийн төвд ажилладаг мэргэжил нэгтэй Жан Сомвиллотой утсаар ярьжээ.
- Жан мөн үү? Би Дейна Эванс байна.
- Хүүе Дейна! Сараевод байснаас хойш чамтай уулзаагүй юм байна! Хэцүү цаг байж дээ! Чи ядахдаа биднийг дурсдаг уу? Тийшээ огт эргэж очоогүй юу?
- Тэнд очих хүсэл даанч алга.
- Би чамд ямар тус хүргэмээр байна, хонгор минь? Би юу хийсэн ч бэлэн гэдгийг чи мэднэ газар!
- Би хэд хоногийн дараа Брюссель орно. Чи ийш тийшээ явахгүй биз?
- Яалаа гэж явах юм бэ! Чиний төлөө зүтгэхэд энэ биеэ зориулна. Ямар нэгэн яаралтай ажил гарсан уу?
- Тийм бишээ гэж Дейна яаран хариулав.
- Мэдээж хэрэг, чи хот үзэх гэсэн хүн байна л даа гэж Жан эргэлзэнгүй хэлжээ.
- Тиймэрхүү юм даа.
- Чиний ирэхийг тэсэж ядан хүлээнэ! Баяртай хэмээн Жан инээв.
- Баяртай.
Кемалийг бас л орхиод явах боллоо! Мэтт юу гэх бол? хэмээн бодсон Дейна санаа алдав.
Мэтт угийн буянтай сайн хүн ажээ. Гаднаас Оливия орж ирэв.
- Эванс хадагтай, таныг Бейкер гуай дуудаж байна.
- Одоо очлоо гэж хэлээрэй.
Дахин ганц хоёр удаа утсаар ярьсны дараа Мэттийн өрөөний үүдийг зөөлөн нээтэл цаадах нь мэндийн зөрүүгүй,
- Биднийг азын тэнгэр ивээх шиг боллоо. Даанч тэгмээр дээ! Өчигдөр би нэг юм дууллаа. Энэ бол бидний эрээд байгаа нотолгоо болж бүрэн чадах зүйл бололтой гэхэд Дейна,
- Нээрэн үү? хэмээн халаглав.
- Дюссельдорф хотод...Дитер Зандер гэдэг хүн аж төрдөг гэнэ. Тэр хүн Тейлор Уинтроитой ямар нэгэн ажил төрөл явуулж байсан гэнэ.
Дейна түүний яриаг амьсгаа даран сонсож суулаа.
- Би бүх нарийн ширийн юмыг мэдэхгүй байна, гэвч тэр хоёрын хооронд маш эвгүй явдал болсон бололтой. Мань хоёр бөөн хэрүүл чарга болж, Зандер нь Уинтропыг ална гэж андгайлж байсан гэнэ. Үүнийг шалгаж үзэх нь зүйтэй болов уу.
- Шалгаж үзэх нь эргэлзээгүй зөв. Би үүнийг гардан хийе гэж Дейна амлав.
Холбооны шинжилгээ судалгааны агентлагт ажилладаг Жек Стоун санаанд нь оржээ. Стоун мэдэж байж магадгүй юм. Түүний гар утасны дугаарыг олж аваад утасдав.
- Жек Стоун байна.
- Дейна Эванс байна.
- Сайн байна уу, Эванс хадагтай. Танд ямар нэгэн бэрхшээл...
- Одоогоор Дюссельдорф хотод суудаг Зандер гэгчийг таних хүн олох санаатай байгаа
- Бид түүний хэн болохыг гойд мэддэг
"Бид" гэж хэлснийг Дейна анзаарч авав.
- Та түүний тухай ярьж өгөхгүй юу?
- Тейлор Уинтроптой уялдуулан асууж байна уу?
- Яг тийм.
- Уинтроп, Зандер хоёр нэг төсөл дээр хамтран ажиллаж байсан юм билээ. Зандер нь хувьцааны луйврын хэргээр шоронд орж, ялаа эдэлж байх хоорондуур тэдний орон гэр нь эхнэр, гурван хүүхэдтэй нь хамт шатсан юм. Зандер үүний бурууг Уинтропод тохдог юм билээ.
Гэтэл Уинтроп бас эхнэртэйгээ хамт түймрийн галд шатаж үхсэн шүү дээ. Дейна ийм юм сонсоод цочирдон балмагдсаны эцэст арай ядан сэхээ авч,
- Тэр Зандер одоо шорондоо байгаа юу? хэмээн асуув.
- Үгүй. Ноднин жил суллагдсан байх. Өөр юу байна?
- Өөр юмгүй. Танд маш их баярлалаа.
- Энэ яриа бид хоёрын дунд үлдэх ёстой шүү.
- Би ойлгож байна.
Стоун утсаа таслав.
Ингээд Дейна гурван янзын хувилбартай боллоо.
Дюссельдорфод суудаг Дитер Зандер.
Ромд суудаг Венсан Манчино.
Брюссельд суудаг Марсель Фалькон.
Хэнээс нь эхлэх вэ?
Дюссельдорфоос эхэлнэ байгаа.
- Гуравдугаар шугамаар Хадсон хадагтай ярих гэнэ гэж Оливия хэлсэнд Дейна толгой дохиж,
- Би харилцуурыг авъя. Памела юу? гэв.
- Сайн байна уу, Дейна. Жаахан гэнэтийн юм болчихлоо. Манай хуучны нэг анд маань энэ хотод ирээд байгаа юм. Тэгээд Рожер бид хоёр түүнийгээ хүндэлж дараачийн гуравдах өдөр жижигхэн хүлээн авалт хийх гэсэн юм. Та завтай юу? Жефф ирээгүй байгааг чи мэдэж байгаа.
- Чадахгүй болов уу. Би өнөөдөр Дюссельдорф орохоор ниснэ.
- Тун харамсалтай байна.
- Түүнээс гадна...
- Ямар нэгэн юм болоо юу?
- Үгүй дээ. Жефф мөддөө ирэхгүй байх.
Памела түр чимээгүй болсноо бузгай нухацтай өнгөөр
- Таны ажил төрөл сайн биз дээ? хэмээн асуужээ.
- Эргэлзэх юмгүй сайн байгаа.
Үнэхээр эргэлзэх юмгүй байгаа билүү?


Top
   
PostPosted: Apr.15.17 12:09 am 
Offline
Дархан Гишvvн
Дархан Гишvvн
User avatar

Joined: Apr.24.12 1:04 pm
Posts: 208
Бүлэг 16.

Дейна, Дюссельдорф орохоор "Люфтганза" компанийн онгоцоор Даллас хотоос нисэхийн өмнө, кабелийн телевизэд ажилладаг Стефан Мюллерт урьдчилан дуулгасан байжээ. Онгоцонд орж суугаад Мэтттэй ярилцсан ярианы нарийн ширийн юмыг тунгаан боджээ.
Зандер бүх бурууг Уинтропод тохоод байсан юм бол...
- Оройн мэнд. Намайг Герман Фридрих гэдэг. Та анх удаа Герман орныг зорьж яваа хүн үү? хэмээн яриа өдсөн, зэрэгцэн суугаа, өрөөсөн нүдэндээ даруулгатай, өтгөн сахалтай тавь эргэм насны эрийг харж найр тавин,
- Оройн мэнд гэж хариу мэндэлжээ.
- Та чинь америк хүн юм шив дээ?
- Тийм ээ америк хүн.
- Дюесельдорф бол олон жуулчин очдог их сайхан хот шүү.
- Тиймээ, би үүнийг сонссон юм байна.
Тэдний гэр бүл бас түймрийн галд үрэгдсэн...
- За тэгээд та анх удаа Германд ирж байгаа юм шив дээ?
- Анх удаа.
Тэр нь ердийн тохиолдол мөн байсан уу? ..
- Танд таалагдах нь лавтай. Рейн мөрөн Дюссельдорфыг хоёр хэсэг болгож заагладаг юм. Нэлээд эртний хэсэг нь баруун хөвөөндөө...
“Стефан Мюллер маань Зандерын тухай ямар нэгэн юм мэдэж байгаа биз...”
- Орчин үеийн хорооллууд нь зүүн хөвөөндөө байдаг юм. Хоёр хэсгийг холбосон таван гүүр бий. Фридрих нааш дөхөн ойртов.
- Та найз нартайгаа уулзахаар шийдсэн байлгүй дээ?
“Тэгвэл бүх юм тохирч байна...”
Асуултандаа хариулт аваагүй сайх эр,
- Та ганцаар яваа бол би... гэв.
- Та юу гэв? Ганцаар бишээ. Нөхөр маань хүлээж байгаа.
Фридрихийн инээмсэглэл ор мөргүй замхран алга болов.
- Танай нөхөрт атаархах сэтгэл төрлөө. Ёстой азтай эр юм даа.
Дюссельдорфын олон улсын нисэх буудлын гадаа хөлсний тэргүүд урт дараалал болон зогссон байлаа.
Дейна, хотын төв хэсэгт орших "Брайденбахер Хоф" хэмээх олон сайхан уужим өрөө тасалгаатай хуучин цагийн зочид буудлын тансаг тавилгатай үүдний танхимд орж очиход хаалгач нь найр тавин инээмсэглэж
- Бид таныг хүлээж байсан юм, Эванс хадагтай. Дюссельдорфод тавтай морилогтун хэмээн угтав.
Дейна Толгой дохин, бүртгэлийн маягтыг бөглөхөд сайх хаалгач талархаад утасны харилцуур авч хэдэн юм хэлээд Дейнад дахин хандаж,
- Хадагтай танаас хүлцэл өчье. Таны орох өрөө хараахан бэлэн болоогүй байгаад харамсаж байна. Та манай байгууллагын зардлаар хоол идэж байхгүй юу? Үйлчлэгч хүүхэн цэвэрлэж дуусангуут танд дуулгая гэхэд Дейна,
- Бололгүй яахав хэмээн зөвшөөрчээ.
- Би таныг зоогийн газарт оруулж өгье.
Дейнаг дагуулан нүсэр том хаалгаар оров.
Дээд давхарт, Дейнагийн орох өрөөнд өндөр мэргэшлийн хоёр электроникийн мэргэжилтэн ажиллаж, тасалгааны ханын цаг дотор дурангийн "нүд" суулгахаар яарч байжээ.
Өдрийн хоолны дараа өрөөндөө орж, юмаа гаргаж тавиад кабелийн телевиз руу утасдаж,
- Би ирчхээд байна хэмээн тунхаглахад Стефан баярлан,
- Дейна минь! Чамайг ирнэ гэхэд одоо болтол итгэхгүй байлаа шүү! Оройн хоолоо хаана идэх гэж байна? гэжээ.
- Чамайг урина байх гэж найдаад байж байна.
- Урьсанд тооцоорой. Хоёулаа "Им Шиффхен"-д очъё. Найман цагт болж байна уу?
- Тохирлоо.
Жаахан амарч байгаад халуун усанд орсны дараа хувцсаа өмсөж аваад гарах гэж байтал утас дуугарчээ. Яаран цүнхээ онгойлгож гар утсаа гаргав.
- Байна уу!
- Би байнаа, хайрт минь. Чи яаж байна?
- Гойд сайн байна. Яаж үүнээс сайн байх билээ.
- Чи хаана байна?
- Германы Дюссельдорфод ирээд байна. Би нэг юмны мөрөөр орчих шиг боллоо.
- Дейна минь бурхныг бодож болгоомжтой байгаарай. Дэмий аз туршиж болохгүй шүү. Би чамтай хамт байдаг болоосой.
Би ч гэсэн хамт баймаар байна...
- Рейчел яаж байна? Бие нь сайн уу?
- Химийн эмчилгээ хийлгээд тартагтаа тулсан. Харахад аймаар болсон. Энэ хүн яаж давахыг мэдэхээ байлаа.
- Тэгээд Рейчел...гээд Дейна юм хэлж чадсангүй.
- Одоо ийм тийм гэсэн дүгнэлт хийхэд дэндүү эрт байна. Химийн эмчилгээ таарвал өвчин түр намжих найдлага байгаа юм.
- Миний маш их харамсаж байгааг дамжуулаарай, Жефф минь.
- Заавал хэлье. Чи яаж байна даа? Надаас ямар туслалцаа авмаар байна?
- Одоохондоо би өөрөө аргалж байя.
- Маргааш утасдана Чамд маш их хайртай шүү гэж хэлэхээр утасдсан юм.
- Би ч гэсэн чамд хайртай шүү. Баяртай.
- Баяртай хайрт минь.
Дөнгөж яриад дуусахад, том зузаан алчуураар толгойгоо ороож, халаад хэтрэн, углааш өмссөн Рейчел хий үзэгдэл мэт гарч ирээд ард нь зогсож байлаа.
- Дейна яаж байна гэнэ?
- Одоогоор дажгүй гэнэ. Чамд мэнд уламжилж, маш их харамсаж байгаагаа дамжуулаарай гэсэн.
- Дейна чамд их хайртай юм.
- Би ч бас хайртай. Би илүү хайртай байх.
Рейчел сэмхэн явж дэргэд нь ирлээ.
- Чи бид хоёр дурлалцаж явсан удаатай сан...Юу гээч болсон бэ?
Жефф мөрөө хавчив.
- Амьдрал. Нарийн яривал хувь тавилан гэдэг ийм байх юм даа. Чи бид хоёр тус тусын замаар явсан.
- Би нэр алдрын төлөө дэндүү шунаж дээ. Одоо энэ бүхэн ингээд дууслаа, тийм биз? хэмээн Рейчел нулимсаа барьж ядан үнэнээ хэлсэнд Жефф түүний мөрөөр тэвэрч,
- Рейчел, бүх юм сайн сайхан болно. "Хими" чамд хэрэг болно, хараарай гэв.
- Би мэдэж байгаа. Надтай хамт байсан чамдаа баярлаж байгаа шүү. Би үүнийг ганцаараа давж чадахгүй байсан. Чи байгаагүй бол би яах байснаа мэдэхгүй юм.
Жефф дэмий л мөрөө хавчив. Рейчел сүүлийн үед урьд эдэлж явсан хайр сэтгэлийн тухай ярьж Жеффийг айлгадаг болсон юм. Хүүхнийг гомдоохгүйгээр юу гэж хариулахыг Жефф мэдэхгүй байжээ.
Дюссельдорфын тансаг хороололд байдаг "Им Шиффхен" хэмээх сайхан зоогийн газарт түрүүлж ирээд байтал Стефан орж ирээд нүүр дүүрэн инээж,
- Дейна! Бурхан минь! Уулзаагүй даанч их удсан байгаа биз? гэлээ.
- Зуун жил өнгөрсөн байхаа?
- Чи энд юу хийж яваа билээ? Фестивальд ирсэн юм уу?
- Үгүй. Нэг хүнтэй уулзаад ирээч гэсэн юм.
Хоол зөөгч ирж захиалга аваад явлаа.
- Хэн гээч вэ?
- Дитер Зандер гэдэг юм билээ. Тийм хүний тухай сонссон уу?
- Танихаар барах уу! Түүний тухай сонсоогүй хүн байхгүй! Гайхмаар, содон эр дээ! Харин тэр чинь тун таагүй нэг будилаан оролцсон юм. Чи бодоод үз, тэр чинь тэрбумтан хүн. Тэнэг нь дэндсэн юм уу, шунал нь хэтэрсэн юм уу бүү мэд. Ямар гай ч хувьцааны будилаан тарьж, зарим үйлчлүүлэгчээ луйвардсан байгаа юм. Тэгээд удаагүй байтал гай нь таарч баригдсан юм билээ. Хорин жил гянданд хорих ялаар заагдсан боловч эр хүний арван гурван мэхээ хэрэглэж гурван жил болоод суллагдсан. Одоо хир нь би буруугүй байсан гэж зүтгээд байгаа хүн дээ.
- Үнэхээр буруугүй байсан юм уу? гэж Дейна сонирхон асуув.
- Хэн мэдлээ? Уинтроп намайг мэхэлж, олон сая доллар хулгайлж авсан гэж шүүхийн хурал дээр зүтгэж байсан. Их дуулиантай шүүх хурал болж өнгөрсөн юм даг. Асар их хэмжээний орлого авчрах учиртай цайрын орд газар хамтран эзэмших саналыг Уинтроп гаргасан гэж Зандер хэлдэг юм. Бүх бичиг баримтад гол хамтран зүтгэгч бөгөөд ерөнхийлөгч Зандер гарын үсэг зурсан байдаг. Гэтэл Уинтроп тоймгүй олон хувьцаа зарж амжсан байгаа юм. Харин өнөөх цайрын орд гэдэг нь "давсалсан" газар байсан юмсанж.
- Энэ чинь юу гэсэн үг вэ?
- Геологийн судалгааны үр дүнг хуурамчаар үйлдсэн гэсэн үг. Ер нь тэнд цайр огт байгаагүй юм билээ. Зүгээр л нэг хэсэгхэн газрыг цайрын хүдрээр "давсалсан" байхгүй юу. Мөнгө нь Уинтропын гарт орж, мань Зандер шоронд ороод өнгөрсөн.
- Мэдээж хэрэг, ардын төлөөлөгчид тийм паянг үнэмшээгүй биз.
- Буруутан нь Уинтропоос өөр хүн байсан бол үнэмших байсан биз. Харин Уинтроп бол энэ хорвоод бараг бурхан гэгдэж байсан юм чинь. Ингэхэд, чи яагаад үүнийг сонирхоод байгаа юм бэ?
Дейна хариултыг булзааруулан,
- Нэг танил маань Зандертай уулзаад ирээч гэснийг чамд хэлсэн биз дээ гэжээ.
Дейна дээд зэргийн сайхан хоолыг хуу хамж идээд,з инээд алдан,
-Маргааш өглөө өөрийгөө хараах болно байх. Гэвч ийм сайхан хоолыг яалтай билээ! гэж үнэнээ хэлжээ.


Top
   
PostPosted: Apr.15.17 12:09 am 
Offline
Дархан Гишvvн
Дархан Гишvvн
User avatar

Joined: Apr.24.12 1:04 pm
Posts: 208
Стефан буудлын үүдэнд очоод Дейнагаас салахдаа,
-Тоглоомын хөөрхөн бамбаруушийг энэ нутгийн Маргарет Штайф гэдэг авгай сэдэж хийснийг мэдэх үү? Тэр хөөрхөн сэгсгэр амьтныг энэ дэлхийн хүүхдүүд дээдлэн хайрладаг юм гэж хэлсний учрыг Дейна олигтой ухаарсангүй өнгөрөв.
-Харамсалтай нь, Герман оронд маш аюултай жинхэнэ баавгай байдаг юм. Дитер Зандертай уулзахдаа тун болгоомжтой байгаарай. Харахад хамба хилэнгээр хийсэн бамбарууш шиг эр байгаа, харин битгий хууртаарай. Жинхэнэ махчин араатнаас дор хүн шүү.
Дюссельдорф хотын аж үйлдвэрийн районы нэг нүсэр том байшинд "Зандер электроникс интернешнл" гэдэг компани байх ажээ. Дейна, пиг дүүрэн хүнтэй үүдний танхимд суусан гурван нарийн бичгийн дарга хүүхний нэг рүү очиж,
-Би Зандер ноёнтонтой уулзах гэсэн юмсан гэлээ.
-Уулзахаар товлосон юм уу?
-Тийм. Намайг Дейна Эванс гэдэг.
-Түр хүлээнэ үү.
Тэгээд утсаар ярьсны дараа толгой сэгсэрч,
-Хадагтай та хэзээ бичүүлсэн бэ? гэв.
-Хэд хонож байна.
-Түүний нарийн бичгийн дарга дээр энэ талын тэмдэглэл алга байна. Таны нэр алга. Урьдчилан тохироогүй бол Зандер ноёнтонтой уулзах ямар ч боломж байхгүй гэж найр тавин инээмсэглээд дараагийн хүнтэй ярилцаж эхлэв. Яг энэ үед гаднаас хэсэг албан хаагчид орж ирэхэд Дейна ширээнээс ухран холдож нөгөө улсны голд орсоор цахилгаан шатанд орцгоов. Цахилгаан шат хөдлөнгүүт Дейна ихэд сандарсан дүр үзүүлэн,
- Тэнгэр минь, ноён Зандерийн өрөө аль давхарт байдгийг асуухаа мартсан байна гэхэд нэг эмэгтэй,
- Дөрөвдүгээр давхар хэмээн хэлж өгсөнд Дейна талархаад дөрөвдүгээр давхарт очоод шатнаас гарч, ширээний ард суусан залуу бүсгүй тийш очлоо.
- Би Дейна Эванс гэдэг хүн байна. Би Ноён Зандертай уулзахыг зорьж Вашингтоноос ирсэн юмсан.
Сайх бүсгүй унтууцсан янзтай хөмсөг зангидаж,
- Гэвч таны нэр бүртгэлийн дэвтэрт бичигдээгүй байна гэсэнд Дейна тонгойж уужуу тайвнаар,
- Би Зандер ноёнтонтой уулзах эсэхээс үл шалтгаалан түүний болон тэдний гэр бүлийн тухай сурвалжилга бэлдэж манай сувгаар гаргахыг зорьж яваа Вашингтоны телевизийн сурвалжлагч хүн гэдгийг түүнд уламжилж өгөөч. Тэгэхлээр, энэ сурвалжилга эфирт цацагдахаас өмнө надтай уулзаж ярилцах нь түүний ашиг сонирхолд нийцэж байгаа юм гэлээ.
Самгардан яах учраа олохгүй болсон нарийн бичгийн дарга хүүхэн дэмий л Дейнаг харах ажээ. Нэгэнт энэ байдал хяналтаас гарсан болохоор хянамгай няхуур зантай тэр бүсгүй өөрийнхөө боссыг уурлуулахаас айжээ. Тэгж байснаа санаа шулуудав бололтой,
- Түр хүлээж байгаарай. Би нэг арга бодохыг хичээе гээд суудлаасаа босож, "Гаднын хүн орохыг хориглоно" гэсэн бичигтэй хаалгаар оров.
Дейна хүлээн авах өрөөний дотоод байдлыг ажвал, "Зандлер элэктроникс" компанийн дэлхий даяар тарсан олон заводын зургийг өлгөсөн байв. Тэднийх Америк, Франц, Итали... мэтийн улс орнуудад салбартай юм байна. Чухамдаа очиход эдгээр оронд Уинтропын удмынхан учир битүүлгээр амь насаа алдсан билээ.
Уруулаа тас жимийсэн нарийн бичгийн дарга хүүхэн гарч ирээд,
- Ноён Зандлер таныг хүлээн авах гэнэ. Харин тантай хэдхэн минут уулзах болно. Ёстой хачин... үнэхээр хачин юм даа гэсэнд Дейна,
- Найр тавин хандсанд баярлалаа хэмээн хариу өчив.
Нарийн бичгийн дарга гоёмсог хавтангаар доторлосон том өрөөнд Дейнаг оруулж,
- Эванс хадагтай ирлээ гэж хэлээд Дейнаг эзэнтэйгээ орхин гарч одов.
Тэр хүн нүсэр том ширээний ард суусан боловч аварга том эр шиг санагдав. Бас тэгээд хамба хилэнгээр хийсэн баавгайтай адилхан юм. Залуу хүн гэхээргүй боловч чийрэг, ов зальгүй дөлгөөн царайтай, сайхан бор нүдтэй тэр эрийн төрхийг Стефан сүрхий онож тодорхойлсон байлаа.
Зандер, Дейнаг харж байснаа гэнэт инээмсэглэж,
- Би таныг танилаа! Сараево хотоос цэрэг дайны сурвалжилга хийж байсан хүн мөн байна! гэв.
- Тиймээ, мөн.
- Гэлээ ч гэсэн та надаас юу хүсэж явааг ойлгохгүй юм. Та манай гэр бүлийн тухай дурсаж байлаа гэсэн.
- Сууж болох уу?
- Болно.
- Үнэндээ бол Тейлорын тухай тантай ярилцах гэсэн юм.
Зандер сэргэмжлэн хоёр нүдээ онийлгож,
- Чухам юу мэдэхийг хүсэв? гэжээ.
- Би үүнийг мөрдөн шалгаж байгаа юм, Зандер гуай. Тейлор Уинтроп, тэдний гэр бүлийнхэн алагдсан гэдэгт би бараг итгэж байгаа юм.
Дитрих Зандерийн харцанд хар манан татах шиг боллоо.
- Хадагтай та эндээс явсан нь ээлтэй шиг байна.
- Та түүнтэй хамтран ажиллаж байсан, бас...
- Тонилтугай!
- Ноён Зандер, бид эхлээд нүүр тулан учирч бүх зүйлийг тунгаан ярилцвал танд болон таны анд найзуудад ээлтэй байх сан. Тэгэхгүй бол миний хийх нэвтрүүлэг танд таагүй сюрприз болж магадгүй байх. Би шударга ёсыг сэргээх гэснээс өөр юмгүй. Чухам юу болж өнгөрсөн талаар таны хувилбарыг сонсмоор байна. Би бодит үнэнийг олоогүй байсан цагт аль ч талд нь орохгүй гэдэгт итгээрэй.
Дитрих Зандер удтал тээнэгэлзэн чимээгүй суусны эцэст харууссан өнгөөр,
- Тейлор Уинтроп бол үл бүтэх этгээд, ховор тохиолдох өөдгүй новш байсан юм. Их ухаантай тэр хог ховорхон зальхай аргаар намайг мэхэлсэн болохоор чин үнэнийг нотлох юу ч олдоогүй юм. Намайг шоронд сууж байх хойгуур миний эхнэр, хүүхдүүд минь аймшигтай муухай үхлээр үхсэн. Би гэртээ байсан бол... тэднийгээ гарцаагүй аврах байсан гээд өвчинд шаналсан хүн шиг нүүрээ үрчийлгэн сулхан дуугаар,
- Би тэр хүнийг үзэн яддаг байсан, үүнийг одоо ч нуухгүй. Харин Уинтропыг алах байсан уу?! гэвэл үгүй шүү гээд тоглоомын баав- гайд байж болмоор ялдам инээмсэглэлээр мишээгээд гар сунган,
- Баяртай Эванс хадагтай. Танд амжилт хүсье гэжээ.
Дейна буудалдаа эргэж ирээд Бейкертэй утсаар ярив.
- Мэтт ээ, би Дюссельдорфод ирээд байна. Чиний хэлдэг зөв байжээ. Би нэг мөр олоод авах шиг боллоо. Энэ бол чиний ач гавьяа. Дитрих Зандер үнэхээр нэг үе Тейлор Уинтропын хамтран зүтгэгч байжээ, харин одоо болохоор тэр хүн намайг мэхэлж, хамаг юмыг минь луйвардаж аваад намайг шоронгийн хадаас болгосон гэж нууж хаалгүй ярьж суух юм. Түүнийг шоронд сууж байх хойгуур гэр бүл нь түймрийн галд шатаж үхсэн гэнэ.
- Яалаа гэнээ? Чи юу яриад байна? Түймрийн галд шатаж үхсэн юм уу?
- Хачин таарч байгаа биз?
- Яг Тейлор, Мэделайн хоёр шиг юм болсон байна гээч.
- Хэлээд яахав. Намайг амины хэрэг гарсан тухай яриад эхлэхэд Зандерийн царай яасныг чи харсан болоосой!
- Бүх юм таараад байна, тийм биз? Уинтропын удмыг хүйс тэмтрэх шалтгаан Зандерт байжээ. Энэ бол хайр найргүй үйлдсэн цуврал аллага мөн гэж чи бүр анхнаасаа яриад байсан чинь зөв байх нь. Үүнд Жоан Сайниси хүүхэн ямар нэг байдлаар холбоотой байх нь. Тийм биш бол түүнийг хөнөөхгүй байсан. Цус царцмаар аймшигтай юм байна!
- Тиймээ, бүх юм ийм маягтай болоод байна, гэтэл урьдын адил нотолгоо дутаад байна. Би бас нэг хоёр гэрчтэй уулзмаар байна. Маргааш өглөө Ром орохоор ниснэ. Ганц-хоёр хоноод Вашингтон орно гэж Дейна амлахад Мэтт,
- Бурхныг бодож, амь насаа анхаарч яваарай. Тэр алуурчин юу ч хийхээс буцахгүй шүү. Улайрч яваад ангалд унахгүй гэж амлаач хэмээн сануулжээ.
- Анхааралдаа авлаа.
ХСША-ийн Төв байрны нэг өрөөнд байрлуулсан зурагтын дэлгэц дээр Дейнагийн хөдөлгөөн нэг бүр тодхон гарч байлаа. Тэнд суусан гурван эр, буудлын өрөөнөөс утсаар ярьж байгаа хүүхнийг ширтэн харсаар байв.
- Би дахиад өөр хоёр гэрчтэй уулзах хэрэгтэй байна. Маргааш Ром орохоор ниснэ. Ганц-хоёр хоногоос Вашингтон орно.
Нөгөө гурван эр, харилцуурыг тавиад, нууц дэлгэцээр ариун цэврийн өрөөнд орж яваа Дейна хүүхнээс нүд салгалгүй шунан ширтсээр байв. Угаалгын өрөөний хананд хадсан эмийн сан дотор нууж гавьсан зурагтын хоёрдох дуран залгагдлаа. Дейна хувцсаа тайчиж эхлэн, гадуур цамц, хөхний даруулгыг өлгөж байгаа харагдана.
- Чөтгөр гэж, түүний хөхийг нь хараач ээ!
- Өөгүй сайхан амьтан юмаа!
- Хараач ээ, банзал, дотоожоо тайлаад хаячихлаа!
- Тэр бөгсийг нь хараач. Мөн сайхан эд байна! Би бол үзээд алдахаас буцахгүй юм байна!
Хүүхэн шүршүүрийн өрөөнд орж шилэн хаалгыг хаасны дараахан шил нь цантаад иржээ. Мань гурвын нэг нь санаа алдан,
- Кино төгслөө. Үүний дараа арван нэгэн цагт дахин үзүүлнэ гэжээ.
Рейчелийн хувьд химийн эмчилгээ нь жинхэнэ там болон хувирсан байна. Эмчилгээний тариануудыг дуслаар хийхэд дөрвөн цаг зарцуулна. Рейчел нэг бол санаагаар унан гутарч эсвэл уйлан хайлан өөрийгөө болон Жеффийг зовоох ажээ. Доктор Янг,
- Энэ бол иймэрхүү өвчтөнд тохиолддог хамгийн хүнд үе байгаа юм. Цаг үргэлж огьдос хүрч, босох тэнхээгүй болон туйлдаж бас үс нь унаж эхэлдэг. Эмэгтэй хүний хувьд хөндлөнгийн олон нөлөөллийн дотроос энүүн шиг хэцүү юм байхгүй хэмээн ярихад Жефф санаа алдаж,
- Таны хэлдэг зөв. Би нэг арга бодохыг хичээе гэжээ.


Top
   
PostPosted: Apr.15.17 7:30 am 
Offline
Асуулт Самбарын Хvндэт Харуул
User avatar

Joined: Sep.21.09 1:02 pm
Posts: 6072
Location: Энд
Ээ бурхан минь ээ. Энэ Рэйчил мөн хэцүү юмтай учирч дээ хөөрхий. Жэфф ч хэцүү сонголтын ард яаж гарахын бгаан. Дэйнад бас хэн нэгэн туслаад байна уу гүй юу тэр дарга Кромвэлл бас эвгүй гар бололтой хаана бна яаж бна гэж асуугаад л.

Баярлалаа :wd: :wd:

_________________
:wink:


Top
   
PostPosted: Apr.18.17 11:45 pm 
Offline
Дархан Гишvvн
Дархан Гишvvн
User avatar

Joined: Apr.24.12 1:04 pm
Posts: 208
Бүлэг 17.
Аливаа хот өөрийн гэсэн хэмнэлтэй байдаг. Ром бол дэлхийн аль ч улсын нийслэлтэй төсгүй хот билээ. Энэ бол өөрийн гэсэн амьдралтай онцгой заяасан организм, алдар нэр, шившигт явдал, ялалт ялагдлын олон зуун жилийн түүхийг ардаа орхиж нэгэн улс орон мэт болон цогцолсон хот юм. Энэ газарт цаг хугацаа алгуурлан, хурдаа саах мэт болдог билээ. Учир нь, өдөр өнгөрөх тутам хадан гэрийн зүг дөхдөг болохоор яарч сандрах хэрэггүй, тэртэй тэргүй маргаашийн өдөр болдгоороо болно гэж эндхийн оршин суугчид үздэг ажээ.
Аав ээж хоёр нь бас нэгэн удаа эвлэрэх үеэрээ арван хоёр настай Дейнагийн сургуулийн амралтыг тааруулан Ром хотод дагуулан очсон байжээ. Леонардо да Винчийн нэрэмжит нисэх онгоцны буу- далд буухад түмэн янзын дурсамж хөврөн сэргэжээ.
Тэгэхэд Ромд ирсэн эхний өдөртөө багтаж, урьд цагт анхны Христ шашинтнуудыг арслангийн хоол болгон хаяж өгдөг байсан Колизейгоор орж үзээд долоо хоногийн турш унтаж чадахгүй явж билээ.
Аав ээж нь дагуулан Ватикан, Испанийн талбайг үзүүлж, Тревийн усан оргилуурт Италийн мөнгөн зоос хаяулж байжээ. Бүр тэгэхэд, аав ээж хоёрыг хэрүүл маргаангүй байдаг болгож өгөөч хэмээн тэр усан оргилуурт нэгэн хүслээ даатгасан юмсанж. Харин аав нь тэдний амьдралаас хөндийрөн одсоноос хойш тэр усан оргилуур намайг мэхэлсэн хэмээн боддог байжээ.
"Терм ди Каракалл" театрт очиж "Отелло" дуурийг сонсож явсан тэр үдшийг нэгд нэгэнгүй санаж явдаг байсан. Мөн виа Венетод байдаг "Дони" хэмээх алдар цуутай кафегаас гаргуун амттай зайрмаг худалдан авч, Трастеверегийн түм түчигнэж бум бужигнасан давчуу гудамжуудаар зугаалахад даанч сайхан байсан сан! Тэр цагаас хойш Дейна Ром хот, түүний оршин суугчдыг дээдлэн биширдэг болсон ажээ.
Олон хүний амь егүүтгэсэн алуурчны эрлээр энэ хотод дахин ирнэ гэж хэний санаанд орох билээ?!
Дюссельдорфод байхдаа "Цицерони" хэмээх зочид буудалтай утсаар ярьж өрөө захиалсан байжээ.
Энэ удаад хүлээх ажил гарсангүй.
Буудлын хэрэг эрхлэгч угтан мэндэлж,
- Таны амрыг эрье. Эванс ахайтан та манай буудалд буухаар шийдсэнд бид баяртай байна. Та манайд хоёр хонох юм шив дээ?
гэсэнд Дейна тээнэгэлзэн,
- Одоогоор сайн мэдэхгүй байна гэжээ.
- Тэр яахав. Танд сайхан люкс өрөө бэлдсэн байгаа. Ямар нэгэн хэрэг болбол дуулгаарай.
Найр тавин угтсан энэ Итали орон юутай сайхан бэ! Ингэхэд, Уортоныхонтой уулзах хэрэгтэй юм шүү. Ховард хачин их баяртай байсан сан! Миний тухай хаанаас олж сонссоныг мэдэхгүй юм, харин надтай контракт байгуулах төлөөний хүнээ явуулсан байгаа юм...
Итали оронд ирчхээд найзуудтайгаа уулзахгүй явбал хилэнц болно! "Италиано Рипристино" корпорацтай холбож өгөөч гэж залгагч хүүхнийг гуйжээ.
- Би Ховард Уортонтой ярих гэсэн юмсан.
- Ойлгохгүй байна. Үсэглээд хэлж өгнө үү.
Дейна үсэг нэг бүрчлэн хэлж өгөв.
- Баярлалаа. Түр хүлээнэ үү.
Түр гэсэн нь таван минут болсны эцэст,
- Та өршөөгөөрэй. Манайд тийм хүн ажилладаггүй юм байна гэжээ.
Бид маргаашаас хэтрэхгүй Ромд очсон байх ёстой гэсэн ганц болзол тавьж байгаа...
Үнэндээ очиход яасан болж байна?
Би жинхэнэ үнэнийг дуулж чадахгүй байх. Сонслоо гэхэд аймшигтай юм болсон байж таарна хэмээн Дейна боджээ.
Одоо яалтай билээ, Доминиктай ярих л үлдлээ. "Италия-1" телевизийн сувгийн хөтлөгчийн хувьд олон нэртэй хүмүүсийн мэдэж байх учиртай.
- Доминик уу? Дейна Эванс байна. Би Ромд ирчхээд байна!
- Хөөе Дейна! Ямар сайхан юм бэ! Хоёулаа хэзээ уулзах вэ?
- Энэ нь ганц чамаас шалтгаална. "Чи ганц шүгэлдээд орхи, би давхиад очно".. .гээд л байдаг шүү дээ.
- Хаана буусан бэ?
- "Цицерони" зочид буудалд.
- Хөлсний тэргэнд суугаад "Тула" зоогийн газарт хүргээд өг гэж хэлээрэй. Би хагас цагийн дараа очно.
Ром хотын хамгийн алдартай зоогийн газруудын нэг "Тула" нь виа Делла Лупад байдаг ажээ. Хөлсний тэрэг үүдэнд нь зогсоход Доминик ирчихсэн хүлээж байв.
- Сайн уу, анд минь. Чамайг цэргийн биш энгийн хувцастай байгааг харахад таатай сайхан байна!
- Чи ч гэсэн сайхан харагдаж байна, Доминик.
- Тийм дээ. Тэр өдрүүдийг эргэн санахад айх шиг болох юм! Ямар муухай, хэнд ч хэрэггүй дайн болж... хэчнээн амьтан хэлмэгдэв! Ер нь дайн болгон тийм байдаг биз дээ? Гунигтай юм ярихаа больё. Чи ямар хэргээр Ромд ирснээ яривал дээр биз.
- Нэг хүнтэй уулзах гэсэн юм.
- Тэр азтай хүн чинь хэн гээч вэ?
- Венсан Манчино.
Доминикийн царай хоромхон зуур барайж, хөмсөг зангидан
- Чи түүгээр яах гэсэн юм бэ? гэв.
- Одоохондоо өөрөө ч мэдэхгүй байна. Би нэг мөрдөн шинжилгээ хийж байгаа юм. Чи Манчиногийн талаар мэдэх юмаа яриач.
Доминик бодлогошрон удтал чимээгүй болжээ.
- Тэр чинь гадаад худалдааны сайд байсан хүн. Түүний ард мафи байсан. Ямартай ч хүч түрэхийг цаг ямагт урьтал болгож, гэмт хэргийн ертөнцөд байдаг холбоо сүлбээгээ ашиглахаас ичдэггүй хүн байсан юм. Тэгж байтал нэг хачин юм болсон. Мань хүн өндөр албан тушаалын ажлаа орхисон, тэгэхдээ түүний учир шалтгааныг хэн ч мэдээгүй өнгөрсөн юм даг.
Доминикийн харцанд сониуч зан тодорч,
- Харин чи яагаад түүнийг сонирхох болов? гэж асуусан боловч Дейна хариу өчихийн оронд,
- Тейлор Уинтроптой худалдааны хэлэлцээ хийж байх үеэр ажлаасаа огцорсон гэж дуулсан юм байна гэжээ.
- Тэр үнэн. Уинтроп бүх бичиг баримтад Манчинотай хамт гарын үсэг зурсан юм.
- Уинтроп Ромд хир удсан бэ?
- Хоёр сар... болсон шиг санагдана. Манчино тэр хоёр байн байн архидаж найзууд болцгоосон. Гэтэл нэг юм болсон байх. Сүрхий эвгүй юм болсон байх шүү.
- Дэлгэрэнгүй мэдэх үү?
- Хэн мэдлээ? Янз бүрийн цуу яриа гарч байсан. Манчино чинь Пиа гэдэг ганц охинтой хүн. Тэр охин гэнэт алга болсон. Манчиногийн эхнэрийн ухаан мэдрэл гажигтай болсон.
- Алга боллоо гэдэг чинь юу гэсэн үг вэ? Хулгайлсан юм уу?
- Үгүй дээ, тийм юм болоогүй. Зүгээр л... гээд таарах үг хайж ядан байснаа,
- Зүгээр л ууршаад алга болсон. Тийм хүн байгаагүй юм шиг алга болчихсон. Юу болсныг мэдэх амьтан нэг ч байхгүй. Пиа бол ховорхон тохиолдох гоё хүүхэн байсан гэхээс өөр хэлэх юм алга гэлээ.
- Манчиногийн эхнэр юу болсон бэ?
- Нэг сувиллын газарт байгаа шиг дуулдсан.
- Аль сувилалд байгааг мэдэх үү?
- Мэдэхгүй, мэдээрэй гэж зөвлөхгүй юм байна хэмээв.
Хоол зөөгч ирлээ.
- Би энэ зоогийн газрыг сайн мэднэ. Би хоол захиалмаар байна.
- Дуртай зөвшөөрье.
- Их сайн байна гэж хэлээд хоол зөөгчид хандаж,
- Нэгдүгээр хоолноос шошоор амталсан гоймонтой шөл, хоёр дугаар хоолноос хачиртай хонины махан хуурга авъя гэлээ.
Амттай сайхан хоол идсэний дараа сэтгэл сэргэж чөлөөтэй сайхан хүүрнэлдэв. Харин салан явах дээр тулахад Романо сулхан дуугаар,
- Дейна, Манчиногоос холхон байгаарай. Тэр чинь байцаалгаж суудаг эр биш шүү гэжээ.


Last edited by Tsolmon.B on Apr.24.17 12:12 am, edited 1 time in total.

Top
   
PostPosted: Apr.18.17 11:46 pm 
Offline
Дархан Гишvvн
Дархан Гишvvн
User avatar

Joined: Apr.24.12 1:04 pm
Posts: 208
- Гэвч тэр чинь...
- Чи түүнийг март. "Омерта" гэдэг үг мэдэх үү? Амаа хавчиж явах хууль гэж байгаа юм.
- Доминик, зевлөгеө өгсөнд баярлалаа. Би анхааралдаа авлаа.
Венсан Манчиногийн офис нь виа Сардинья дахь орчин цагийн сайхан байшинд байх ажээ. Гантиг чулуун шалтай үүдний танхимд орж очиход нарийн бичгийн даргын оронд бүрэн зэвсэгтэй бүдүүн эр сууж байхыг хараад гайхжээ.
Тэр хүн Дейнаг хараад баргил бүдүүн дуугаар,
- Өдрийн мэнд. Ахайтанд юугаар туслах вэ? гэжээ.
- Намайн Дейна Эванс гэдэг. Би Венсан Манчинотай уулзаж ярилцах гэсэн юмсан.
- Уулзахаар товлосон юм уу?
- Үгүй.
- Тун харамсалтай байна, гэвч...
- Тейлор Уинтропын тухай яригдаж байгааг уламжилж аль.
Харуул, хэдэн минутын турш Дейнаг сонжин харсны эцэст харилцуур авч, нэг хүнтэй хэдэн үг сольж мөрөө хавчин харилцуурыг тавив. Дейна хүлээсээр байлаа.
Энэ удаад юу тодордог бол?
Гэнэт утасны хонх дуугарч Дейнагийн бодлыг тасалдуулав. Харуул харилцуурыг авч чагнаад, толгой дохин,
- Хоёрдугаар давхар. Тэнд таныг тосож авна гэв.
- Баярлалаа.
- Зүгээр.
Манчиногийн өрөө нь Дейнагийн бодсоноос тэс өөр, жижигхэн донжтой өрөө байжээ. Манчино өөрөө хуучин муу ширээний ард суужээ. Нимгэн уруултай, дун цагаан толгойтой, унжгар хамартай, ханхар өргөн цээжтэй, жар эргэм насны тэр эрийг харахад хуучны кинонд гардаг мафийн гишүүнийг арга буюу санагдуулах ажээ. Харин нүд нь... Мөс мэт хүйтэн харцыг үзээд Дейнагийн бие арзасхийжээ. Ширээн дээр нь тавьсан үнэтэй алтан жаазанд суулгасан зураг дээр инээмсэглэн байгаа жаахан хөөрхөн охин эл донжтой өрөөнд гэрэл гэгээ хайрлах мэт.
Манчино мэнд ус мэдэхийн оронд,
- Та Тейлолр Уинтропын талаар явж байна гэсэн үү? гэж асуув.
- Тэгсэн. Би тантай ярилцаж...
- Ахайтан, та бидэнд яриад байх юм байхгүй. Тэр хүн галд шатаж үхсэн. Одоо халуун тамд шуламс-эхнэр, түүний зулбасгуудтай шатаж байгаа.
- Ноён Манчино та намайг урьж суулгах болов уу ?
Манчино татгалзах гэсэн боловч өөрөө ч мэдэлгүй,
- Өршөөгөөрэй. Би заримдаа сэтгэлийн хямралаас болж найр гавих наад захын юмыг мартдаг юм. Ахайтан та битгий уурлаарай, та суугаач гэсэнд Дейна сандалд суув.
- Би ор үндэсгүй нотолгоо гаргаж, элдэв янзын хов живэнд итгэх гэсэн юм биш ээ. Уинтропын удмынхан амь насаа алдсан талаар мөрдөн шалгалт хийх гэснээс өөр юмгүй. Та Тейлортай хамт засгийн газрын түвшинд хэлэлцээр хийж байсныг олж мэдсэн юм.
- Тэр үнэн.
- Бас энэ хооронд сайхан үерхэж амжсан байх аа.
- Удаан биш ч гэсэн гойд сайхан үерхэж байсан.
Дейна ширээн дээр байсан зургийг харж,
- Таны охин уу? гэсэнд Манчино чимээгүй боллоо.
- Ёстой хөөрхөн охин байна!
- Тийм байсаан. Ямартай ч тийм байсан гэж хамаг амьтан ярьдаг юм.
Дейна мэл гайхан Манчиногийн өөдөөс харав.
- Одоо... амьд байхгүй юм уу?
Манчино хариу хэлэхийн оронд хүүхнийг цоортол ширтэж, бараг танихгүй америк хүүхэнд далан булчирхайгаа тоолох хэрэг байна уу хэмээн бодов бололтой. Тэгж байснаа гэнэт дэлбэрэх мэт болов.
- Амьд уу? гэнэ шүү. Ахайтан та санаснаараа болоорой! Би танай тэр америк найз Тейлор Уинтропыг өөрийн биеэр гэртээ авчирч, зүсэм талхаа хуваалцаж, хамаатан садан, анд найзуудтайгаа танил- цуулсан юм. Гэтэл тэр хүн ачийг яаж хариулсан гээч? Гэмгүй хөөрхөн охины минь толгойг эргүүлж уруу татсан! Тэгэхэд дөнгөж арван зургаахан настай байсан юм шүү, ахайтан минь! Охин минь тэр муу хогоос хүүхэд олж, надад хэлбэл би тэр муу новшийг ална гэдгийг мэдэж байсан болохоороо үр хөндүүлэхийг зөвшөөрсөн байгаа юм!
Мань хүн эцсийн өгүүлбэрийг хэлэхдээ цэр гаргаж байгаа мэт гутан жигшсэн байв.
- Уинтроп олны хэл амнаас үхтэлээ айсан учир охиныг минь юм мэддэг эмчид биш... борчуудын хороололд амьдардаг жинхэнэ яргачны гарт өгсөн байгаа юм.
Манчиногийн хацар дээгүүр нулимс бөмбөрөн урсахыг харахад үнэхээр аймшигтай байжээ.
- Түүний савыг аваад хаячихсан байгаа юм, яахлаараа ингэсний учрыг ойлгодоггүй юм. Арван зургаатай охиныг ингэж байгаа юм даа, ахайтан минь...
Манчино амьсгаа авч чадахгүй байгаа хүн шиг бачимдан, багалзуураа базав.
- Тейлор Уинтроп миний охины амьдралыг сүйтгэж, миний ач гуч нар, тэдний үр хүүхдийг устгасан хүн... Манчиногийн гэр бүлийн ирээдүйг балласан гээд тайвшрахыг хичээж хоёр гараа зангиджээ.
- Одоо Уинтроп, тэдний гэр бүлийнхэн үхлийн хар нүгэл үйлдсэнийхээ шанг хүртлээ.
Дейна хоромхон зуур юм хэлэх сэхээгүй болов.
- Одоо миний охин сүмд байгаа. Одоо би түүний барааг харахаа нэгэнт өнгөрсөн болохоор тэр амьд байна уу, үхсэн үү гэдэг нь маргаантай асуудал болсон. Тиймээ, би Тейлор Уинтроптай хэлцэл байгуулсан нь үнэн.
Түүний төмөр мэт хөх нүдний харцыг харахад Дейнагийн бие өвдөх шиг болж байлаа.
- Харин энэ нь шуламстай хийсэн хэлцэл байсан юмсанж.
Ингээд өс хонзон авч болох хүн хоёр болжээ. Гэтэл Сарсель Фальконтой уулзаж амжаагүй байгаа шүү дээ.
Дейна Нидерландын агаарын тээврийн компанийн онгоцоор Бельги орохоор нисжээ. Зорчигчид цөөвтөр байсан тул Дейна анхандаа ганцаар сууж явсан хэдий ч агаарт хөөрөөд арав гаруй минут болж байхад нэг хүн ирж хажууд суужээ. Үүрэглэж амжсан хүүхэн нүдээ нээн харвал нэг аятайхан залуу эр байлаа. Онгоцны үйлчлэгчээс гуйж зориуд энэ сандалд суусан болов уу гэлтэй нөгөө эр инээмсэглэн,
- Өглөөний мэнд. Хоёул танилцъя, намайг Дэвид Хейнс гэдэг гэж үл мэдэг англи аялгатай хэлэхэд нь,
- Дейна Эванс гэж нэрээ хэлэв.
Залуу эрийн царай дөлгөөн тайван байхыг үзвэл Дейнаг таниагүй бололтой.
- Онгоцоор нисэхэд сайхан өдөр байх шив?
- Их гоё байна хэмээн Дейна санал нийлэв. Нөгөө залуу гайхан шагшсан харцаар хүүхнийг хальт харав.
- Та ажил төрлөөр Брюссель орж явна уу?
- Бизнесийн ажлыг зугаа цэнгэлтэй хослуулах санаатай явна.
- Брюссельд таны найзууд байдаг юм уу?
- Байх нь байгаа.
"Энэ бүх явдлын тухай Жеффэд бушуухан ярих юмсан" хэмээн Дейна бодсон боловч хөдөлшгүй хатуу үнэн, хүүхний зүрхийг дахин хатгажээ.
Жефф нь Рейчелтэй хамт үлдэхийг илүүд үзсэн юм чинь.
Хейнс, хүүхнийг анхааралтай харсаар байжээ.
- Би тантай уулзсан юм шиг санагдах юм.
Дейна дэмий л алмайран инээмсэглэж,
- Би тийм царайтай хүн л дээ хэмээн хариулжээ.
Тэр хоёр яриа дэлгэн явсаар нислэг дуусах үед бараг танилууд болсон байв. Хязгаарлагдмал орон зайд хэсэгхэн хугацаагаар хамт байсан үл таних хүмүүс ингэж танилцах нь олонтоо байдаг билээ.
Брюсселийн нисэх буудалд газардсан онгоцноос буусан Дейна гаалийн шалгалтаар ороод гарахад, буудал дотор байсан нэг хүн гар утас гарган нэг юм хэлжээ.
Хоёулаа онгоцны буудлын байшингаас гарахад Дэвид
- Таныг хүн тосох уу? гэж асуусан,
- Үгүй, би хөлсний тэрэг...
- Би таныг буудалд чинь хүргэж өгье гээд Дейнаг дагуулан ганган лимузин машины дэргэд ирж хаалга онгойлгон,
- Та суу, Эванс ахайтан гээд жолоочид хаяг өгсний дараа түшлэг налан суув.
- Та Брюссельд анх ирж байгаа юу?
- Тийм.
Шилэн дээвэртэй том дэлгүүрийн хажуугаар өнгөрч явахад Хейнс,
- Дэлгүүрээс юм авахаар болбол энэ Сен Юберээс илүү газар олохгүй шүү гэхэд Дейна толгой дохин,
- Таны хэлдэг зөв байх. Гайхалтай сайхан газар байна гэжээ.
- Энд зогсоорой, Шарль гэж Хейнс хэлээд Дейнад хандаж: -Энэ бол "Шээдэг жаал" гэдэг алдартай оргилуур байгаа юм гэв.
Дейна, шээгээд зогсож байгаа жаал хүүгийн хүрэл баримлыг сонирхон үзжээ.
- Энэ дэлхийн хамгийн алдартай зүйлсийн нэг дээ.
Намайг шоронд сууж байх хойгуур миний эхнэр, хүүхдүүд минь хамгийн аймшигтай үхлээр үхсэн. Би гэртээ байсан бол... тэднийгээ гарцаагүй аврах байсан.
Дейна өөр юмны тухай бодож байгааг эс анзаарсан Дэвид зовсон янзтай,
- Та орой тийшээ завтай бол хоёулаа... гэхэд нь,
Дейна анхандаа үгийн утгыг ойлгосонгүй түүний өөдөөс мэл гөлөрчээ. Хэдэн секунд өнгөрсний эцэст сая утгыг ухаарч,
- Тун харамсалтай байна. Би чадахгүй гэж ээрэн хариулсанд Дэвид гунигтай санаа алдаад зочид буудалд очтол ам нээсэнгүй.
Вашингтонд яадгаа алдаад байжээ. Уур нь шатсан Кромвелл гуай Мэттийг дуудан аваачиж,
- Цаашдаа ийм байдлаар үргэлжлүүлж болохгүй! Үндсэн тоглогчгүй хоцорсон манай баг сүйдлээ. Хамаг ажил чөтгөрийн замаар орлоо. Жефф хэзээ ирэх вэ? хэмээн хашгичжээ.
- Одоогоор хэлэхэд хэцүү байна, Эллиот. Сууж байсан эхнэр нь хэцүүхэн байгаа болохоор би түүнд амралтаа ав гэж хэлсэн.
- За тийм байж. Дейна яасан билээ? Брюсселээс наашаа ирэх юм байгаа биз дээ?
Түүнд хэлэх юмаа мартсан Мэтт аянгад ниргүүлэх шиг болжээ.
Дейна хаашаа ниссэнийг хэнд ч хэлээгүй. Тэр тусмаа Эллиот Кромвеллд огт хэлээгүй юмсанж.


Top
   
PostPosted: Apr.18.17 11:48 pm 
Offline
Дархан Гишvvн
Дархан Гишvvн
User avatar

Joined: Apr.24.12 1:04 pm
Posts: 208
Бүлэг 18.

НАТО хэмээх Умард Атлантын гэрээний байгууллагын төв байрны байшин дээр Бельги улсын хар, шар, улаан өнгийн гурван босоо зурвастай төрийн далбаа мандуулжээ.
Дейна энд ирээд, Тейлор Уинтроп сайн дураараа гэнэт огцорсны үнэн шалтгааныг ядах юмгүй мэдэж аваад тэр өдөртөө багтаж гэрийн зүг ниснэ хэмээн бардам бодож байсан билээ. Гэтэл олон янзын офис, өрөө тасалгаа, конторуудын дунд хоромхон зуур төөрчээ. Арван зургаан гишүүн орнуудад зориулсан өрөө тасалгаанаас гадна НАК, СSСЕ мэтийн олон учир битүүлэг хаягтай хэдэн арван өрөө байх ажээ.
Иймд рю де Шаплиерт байх НАТО-гийн хэвлэл-мэдээллийн төвд очиж Жан Сомвиллийг хайхаас өөр аргагүй болжээ.
Жан ухасхийн босож,
- Хөөе Дейна!
- Сайн уу, Жан.
- Ямар ажлаар Брюссельд хүрээд ирэх нь энэ вэ?
- Би нэг кино хийж байгаа юм. Нэмэлт мэдээлэл шаардлагатай болоод явж байна.
- Бас л НАТО-гийн тухай юм уу?
- Тиймэрхүү юмаа. Тейлор Уинтроп нэг үе энд зөвлөхөөр ажиллаж байсан байх юм.
- Тийм, дажгүй ажилласан байх юм даг. Тэр чинь агуу их хүн. Тэдний гэр бүлд нүүрлэсэн гай зовлонгийн тухай сонссон юм байна. Харин чи юу сонирхож байгаа вэ?
Жаны сониуч зан хөдлөөд хачин байгаа бололтой. Харин Дейна болгоомжлон, үг нэг бүрийг сонгон тайлбар өгчээ.
- Тэр хүн албан ажлаасаа гэнэт огцорсон юм билээ. Ямар шалтгаанаар тэгснийг сонирхох гэсэн юм.
Жан Сомвилль огт тоосон шинжгүй мөрөө хавчив.
- Энэ бол энгийн зүйл шиг санагдаж байна. Хугацаат ажлаа хийж дуусгаад өөр ажилд томилогдсон байлгүй.
Дейнагийн урам хугарч санаа алдан,
- Уинтроп НАТО-д ажиллаж байх үеэр ямар нэгэн ер бусын юм болсон эсэхийг санахгүй байна уу? гэсэнд гайхсан Жаны нүд нь орой дээрээ гарч,
- Юу ч болоогүй! Уинтропын нэртэй холбогдсон будилааны тухай цуу яриа гарч байсан юм уу? гэхэд нь Дейна яаран,
- Гараагүй ээ. Уинтроп бас нэг хүн хоёрын хооронд маргаан... маргаан ч гэж дээ... зөрчил үүсэж байсан тухай бага сага юм сонссон юм л даа гэлээ.
- Тэр маргаан нь хувийн чанартай байсан юм уу?
- Яг тийм.
- За даа... мэдэхгүй юмаа. Харин мэдэх улсаас асууж болох юм.
- Тэгвэл би баярлах болно.
Жан Сомвилльтэй утсаар ярихыг тэсэн ядан хүлээсэн Дейна арай гэж өглөө болгов.
- За яав? Ямар нэгэн юм тодруулав уу?
- Уучлаарай Дейна, би үнэхээр хичээж оролдсон. Чамайг төөрөлдүүлсэн шиг байна. Иймэрхүү хариу сонсох болов уу гэж барагцаалахын гадна Уинтропын асуудалд Жанын анхаарлыг их татмааргүй байсан болохоор Дейнагийн урам хугарсангүй.
- Гэлээ ч гэсэн баярлалаа. Үр дүнгүй байна гэдэг чинь бас нэг үр дүн юм чинь гэж Дейна хөгжилтэй хариулав.
- Чамд туслахад сайхан байлаа. Харамсалтай нь чи дэмий ирж дээ.
- НАТО-д сууж байсан Францын төлөөлөгч Марсель Фалькон бас гэнэт огцорч, Францад эргэж ирсэн тухай уншсан юм байна. Энэ нь хачин санагдахгүй байна уу? Жан минь?
- Тийм шүү, тэгэх тусмаа ажиллах хугацаа нь талдаа орчхоод байсан гэж байгаа шүү.
- Тэгэж яарсан нь ямар шалтгаантай юм бэ?
- Энэ бол нууц зүйл биш. Хүү нь машинд дайруулж золгүй явдал болсон юм. Жолооч нь үхлийн аман дээр очсон хүүг хаяад гэмт хэргийн газраас зугтсан.
- Зугтсан уу? Түүнийг олоогүй өнгөрсөн үү?
- Яалаа гэж? Төдий л удаагүй байтал жолооч өөрөө цагдаагийн газарт очсон.
Бас нэг мухардмал асуудал гарлаа.
- Мөөн мөн.
- Тэр хүн Тейлор Уинтропын жолоочоор ажилладаг Антонио Персико гэгч байсан.
Хэзээний танил байдлаар Дейнагийн ар нуруу руу сэрүү татах шиг болов.
- Тийм үү? тэр Персико одоо хаана байна?
- Энд, Брюссельд байгаа. Сен-Жиль гэдэг шорон бий. Илүү мэдэх юм алга. Би тусалж чадсангүй, намайг уучлаарай.
Сэтгэл нь дэврэн хөөрсөн Дейна, Мэтт Бейкерт яаралтай факс илгээжээ.
Элчин сайд Тейлор Уинтропын жолоочоор ажиллаж байсан Антонио Персико, НАТО-д Францын төлөөлөгчөөр сууж байсан Марсель Фальконы хүү Габриэль Фальконы амь насыг хөнөөсөн хэргээ хүлээсний дараа Бельгийн шүүхээс бүх насаараа хоригдох ял заагджээ. Тэр жолооч, жаал хүүг машинаар дайрч, тусламж үзүүлэлгүй орхиод зугтсан юм байна.
Брюссель хотын бараг төв хэсэгт, дундад зууны үеийн цайз шиг олон цамхагтай хуучин цагийн цагаан байшинд Сен-Жиль гэдэг шорон байдаг ажээ. Дейна тийшээ явахын өмнө Антонио Персикотой уулзах зөвшөөрөл авчээ.
Дейнаг ажил хэрэгч, товч яриатай даргын өрөөнд оруулжээ.
- Та Персикотой уулзахаар ирсэн үү?
- Тийм.
- Жаахан хүлээж байгаарай.
Харгалзагч нь дагаж мөрддөг журмын дагуу товч нэгжлэг хийсний дараа уулзалтын өрөөнд хүргэж өгөхөд, нүүрний арьс нь таталддаг, зэвхий цагаан царайтай навтгар эр хүлээж байлаа.
Дейнаг харангуут мань эрийн дотор уужирч, дуу алдан,
- Бурхны өршөөлөөр нэг хүн ирдэг байж гээч. Одоо ингээд би эндээс гардаг байжээ! гэхэд нь Дейна мэл гайхан түүний өөдөөс гөлөрч,
- Та... та хүн андуурсан шиг байна. Би ийм зорилгоор ирээгүй юмсан гэхэд Персико хардсан бололтой нүдээ онийж,
- Тэгвэл та яах гэж ирсэн юм бэ? Хэн нэгэн хүн миний хэргийг хянаж үзнэ гэж амласан гэжээ.
- Би тантай Габриэль Фальконы үхлийн талаар ярилцах гэсэн юм.
- Тэр чинь надад огт хамааралгүй! Надад гэм буруу байхгүй!
- Гэтэл та хэргээ хүлээсэн шүү дээ.
- Худлаа залахгүй юу.
- Тэгвэл яагаад...
- Надад их мөнгө төлсөн юм. Харин хүүхдийг бол Уинтроп алсан юм шүү.
Ингээд чимээгүй болов.
Персикогийн нүүр улам их таталдаж, аймшигт мангасын төрхтэй болсон байв.
- Энэ явдал баасан гарагт болсон юм. Уинтроп гуайн эхнэр нь хагас бүтэн сайны амралтаар Лондон орохоор ниссэн байсан. Уинтроп гуай ганцаар үлдэж "Ансьенн Белгик" гэдэг шөнийн клубт очих болсон. Би хүргээд өгье гэхэд, өөрөө машинаа бариад явна гэсэн. Персико юм бодон чимээгүй болов.
- За тэгээд яасан бэ?
- Уинтроп гуай шал согтуу... миний өрөөнд сандчин орж ирээд, нэг хүүхэд машины урдуур зам хөндлөн гарч гүйгээд дайруулчихлаа гэж ярьсан. Хэл ам болохоос айгаад зогссонгүй гэж байсан. Гэтэл чухам юу болсныг нүдээр үзсэн хүн машины дугаар тэмдэглэж авсан байвал цагдаагийн газрынхан бөөн шуугиан дэгдээнэ гэж айсан юм билээ. Уг нь тэр чинь халдашгүй дархан дипломат эрхтэй хүн шүү дээ. Харин энэ явдал жинхэнэ үнэнээрээ гараад ирвэл Оросын төлөвлөгөө сүйрэхэд хүрнэ гээд байсан.
- Оросын төлөвлөгөө гэнээ? гэж Дейна лавлан асуув.
- Уинтроп гуай л тэгээд байсан даг.
- Тэр чинь юу юм бэ?
- Ёстой бүү мэд. Би нэг өдөр утсаар ярьж байхыг нь сэм сонсож билээ. Тэгэхэд мань хүн солиорчихсон юм шиг болоод байсан. "Оросын төлөвлөгөө заавал бүтэх ёстой. Заавал шүү. Бид нар замын голоос буцаж болохооргүй гүнзгий орчхоод байгаа" гээд л үстэй толгойгоо зулгаах нь холгүй байсан.
- Та түүний юу ярьж байгааг таамаглаж чадаагүй өнгөрсөн юм уу?
- Би яаж мэдэх билээ?
- Өөр юу ярьсныг санахгүй байна уу?
Персико хэсэгхэн зуур бодолхийлэн чимээгүй болов.
- "Толгой гашилгасан энэ ажлын бүх юм одоо л нэг болдгоороо боллоо" гэсэн шиг санах юм. Их л чухал зүйл байсан байх.
Дейна түүний яриаг үг алгасалгүй сонсон суулаа.
- Персико гуай, та яагаад гэм буруут өөртөө авсан юм бэ?
- Надад мөнгө өгсөн гэдгийг нэгэнт хэлсэн. Би цагдаагийн газарт өөрийн биеэр очиж, тэр орой машиныг би жолоодож явсан гэж хэлбэл надад нэг сая доллар өгнө, бас ял эдэлж байх хооронд орон гэрийг минь халамждаа авна гэж Уинтроп хэлсэн юм. Чи ялимгүй бага ял авна даа гэж Уинтроп андгайлж байсан юм гээд шүдээ хавирч, уруулаа хазан цус гаргав.
- Би адгийн тэнэг амьтан шиг зөвшөөрч орхисон юм. Одоо тэр хүн үхсэн болохоор би торны цаана насыг барах боллоо.
Аргаа барж ядсан хөөрхий эрийн нүдний харц барайгаад ирэхэд цочирдон балмагдсан Дейна түүнийг хэрхэн тайтгаруулахаа мэдэхгүй байжээ.
- Та энэ талаар нэг ч хүнд яриагүй юм уу? гэж Дейна шивнэн асуусанд мань хүн ихэд харуусан,
- Хэлэхээр барах уу? Уинтроп үхсэн гэж дуулангуутаа цагдаагийн газарт очиж, бид хоёрын хооронд байгуулсан хэлцлийн талаар ярьсан.
- Тэгээд?..
- Тэд нар надаар тоглоом тохуу хийгээд өнгөрсөн.
- Персико гуай, би танаас их чухал нэг юм асууя. Хариулахаасаа өмнө сайн бодоорой. Хүүг нь та биш харин Уинтроп алсан гэдгийг Марсель Фальконд хэлж үзсэн үү?
- Надад тусална байх гэж бодоод давын өмнө хэлсэн.
- Тэгээд юу гэж байх юм?
- Шуламсын хорлол дайрч, тэдний гэр бүлийнхэн толгойлогчийнхоо хойноос очиж тамд унах болтугай! гэсэн.
Тэнгэр минь, гурван хүн боллоо. Гэлээ ч гэсэн хэн гээч нь Уинтропоос өшөө авсан болж байна?
Одоо Парис руу нисэж Марсель Фальконтой уулзахаас өөр аргагүй болжээ.
Ямар ч тайван хүн байлаа гэхэд Парис хотын ид шидийг үзээд шагшин гайхах нь дамжиггүй. Онгоц дээгүүр нь эргэж байхад сэтгэл алдрам тансаг сайхан үзэсгэлэнт байдал харц булаах ажээ. Парис бол гэрэл гэгээ цацруулсан, дурлалт хосуудын хот юм... Энд ганцаар ирж болохгүй мэт санагдахад Дейна хүүхэн Жеффийг хачин их үгүйлжээ!
Эндхийн телевизийн "Метро-6" сувагт ажилладаг Жан-Поль Юберийг таньдаг байсан нь яамай болжээ.
"Плаза Атене" хэмээх зочид буудалд очиж, захиалсан өрөөндөө ороод утасны лавлахаас Юберийн утасны дугаарыг олж утасдаад уулзжээ.


Top
   
PostPosted: Apr.18.17 11:49 pm 
Offline
Дархан Гишvvн
Дархан Гишvvн
User avatar

Joined: Apr.24.12 1:04 pm
Posts: 208
Мэнд ус мэдэлцэж, элдэв дурсамжийг эргэн санах гээд чөлөө гарахгүй байсан боловч нэг сиймхий тааруулан Марсель Фальконы тухай асуужээ. Тэр нь нийслэл хотдоо бузгай нэртэй эр ажээ.
- Фалькон уу? Энд түүнийг танихгүй хүн байхгүй.
- Тэр хүнийхээ тухай яриач.
- Ярих юмгүй мундаг эр дээ. Танай америкуудын ярьдгаар супер эр шүү.
- Ямар ажил эрхэлдэг хүн бэ?
- Эм үйлдвэрлэдэг том компанийн эзэн. Жижиг компаниудыг бизнесийн хүрээнээс шахан зайлуулж байна гэж түүнийг хэдэн жилийн өмнө буруутгасан боловч улс төрийн талаар хэлхээ сүлбээ ихтэй түүнийг яаж ч чадаагүй өнгөрсөн. Тэр бүү хэл Францын ерөнхий сайд түүнийг НАТО-д суух төлөөлөгчөөр томилсон байгаа юм чинь.
- Гэтэл тэр чинь огцорсон шүү дээ, яагаад огцорсон юм бэ?
- Нэг гунигтай явдал болсон юм. Нэг согтуу жолооч Брюссельд байсан хүүг нь машинаар дайраад алчихсан, тэгээд л Фалькон үүнийг давж чадалгүй НАТО-г орхиод Парист эргэж ирсэн учиртай юм. Эхнэрийнх нь ухаан санаа жаахан самуураад, одоо Канн хотын сэтгэл мэдрэлийн эмнэлэгт байдаг юм.
Жан-Поль уртаар санаа алдаж, Дейнагийн өөдөөс царайчилсан янзтай харж,
- Чи аан гэж бай. Фальконы тухай нэвтрүүлэг хийх гэж байгаа бол зөвхөн баримтад тулгуурлаарай, илүү дутуу юм битгий нэмээрэй. Хэлэх зүйлээ болгоомжтой сонгож аваарай. Фальконыг өш хонзон авахдаа гарамгай хүн гэж зүгээр нэг хэлсэн үг биш шүү гэжээ.
Фальконтай уулзах гэж бүтэн өдөр хүлээсний эцэст өрөөнд нь орж очиход,
- Ахайтан, би таны ажиллаж байгааг хараад гайхан шагшдаг юм. Дайн тулааны галын дундаас тийм сурвалжилга хийнэ гэдэг бол үнэхээр чин зоригтой хүний хийдэг ажил гэсэнд Дейна, хурц цэнхэр нүдтэй, аятайхан царайтай, буурилхуу маягийн том эрийн өөдөөс харж,
- Би бүр зовчихлоо гэв.
- Та суугаач. Би танд юугаар туслах вэ?
- Би танай хүүгийн талаар асуух гэсэн юм.
- Тийм л дээ.
Фалькон, сэтгэл нь шаналан царай нь хачин болохыг зочин бүсгүйгээс нуух гэж хоромхон зуур толгой бөхийлгөв.
- Габриель минь сайн хүү байсан юмсан.
- Түүнийг дайрсан нөгөө хүн...
- Нэг жолооч дайрчихсан юм.
Дейна мэл гайхан дуу алдах шахжээ.
“- Хариулахаасаа өмнө сайн бодоорой. Хүүг нь та биш Уинтроп алсан гэдгийг Марсель Фальконд хэлж үзсэн үү?
- Давын өмнө хэлсэн. Уинтроп үхсэн гэж дуулахын хамт хэлсэн.
- Марсель Фалькон юу гэж байх юм?
- Шуламсын хорлол дайрч, тэдний гэр бүлийнхэн толгойлогчийнхоо араас очиж тамд унах болтугай гэсэн.”
Одоо болоход Фалькон нь юу ч мэдээгүй хүний дүр үзүүлээд сууж байдаг.
- Фалькон гуай, Тейлор Уинтроп тантай хамт НАТО-д ажиллаж байсан хэмээн Дейна яриа эхлэхдээ, түүний нүүр царай өчүүхэн төдий боловч өөрчлөгдөх эсэхийг ажиглан ширтсээр байсан боловч тайван дөлгөөн инээмсэглэлээс өөр юу ч харагдсангүй харин,
- Тиймээ, бид хоёр уулздаг байсан хэмээн тоосон шинжгүй хариулав.
Ингээд болоо юу? Уулзаж байснаас цаашгүй юм уу? Энэ хүн юу нуугаад байна даа?
- Ноён Фалькон гуай, танай эхнэртэй уулзмаар байх юм. Түүнээс
асууж...
- Хотод байхгүй. Амралтад амарч байгаа.
“Эхнэрийнх нь ухаан санаа жаахан самуураад одоо Канн хотын сэтгэл мэдрэлийн эмнэлэгт байдаг юм.”
Фалькон нэг бол бүх юмыг үгүйсгээд байна, эсвэл ямар нэгэн хувийн учир шалтгаанаар худлаа яриад байна уу? Илчлэгдэхээс айгаад байгаа юм уу? Эсвэл хэрүүл маргааныг гадагш гаргахгүй санаатай юм уу? Мэтттэй зөвлөж яривал зүгээр байх сан. Гэтэл үүнийг утсаар яримааргүй байдаг. Гэлээ ч гэсэн утасдахаас өөр арга байсангүй.
Өрөөндөө ирж хана туурга ширтэн удтал суусны эцэст Мэтттэй утсаар ярьжээ.
- Дейна, чи эргэж ирэх тухай бодож байна уу, үгүй юу? Чи энд хэрэгтэй болоод байна.
- Очилгүй яахав, эргэлзсэний хэрэггүй. Бас нэг ганц юм шалгачхаад очъё. Уинтропын жолоочоор ажиллаж байсан хүн, Оросын нэг нууц төлөвлөгөөний тухай ярьсан юм. Тэр төлөвлөөгөөг ямар ч аргаар хамаагүй биелүүлэх гэж улайран зүтгэж байсан гэнэ. Юуны тухай яригдаад байгааг өөрийн биеэр шалгаж үзэх гэсэн юм. Уинтроп Москвад ажиллаж байхдаа уулзаж учирч байсан хүн олдвол би ямар нэгэн юм илрүүлж магадгүй байна.
- Чамайг яалтай билээ? Одоо яая гэх вэ, сүүлчийн удаа шүү. Кромвелл галзуурахад ганц хуруу дутуу болоод байгаа. Чамайг бушуу ирж ажилдаа ор гэж шаардаад байна. Москвад Том Доу гэдэг сурвалжлагч ажиллаж байгаа. Дажгүй сайн залуу, чамд тусалж чадна байх.
- Баярлалаа, би удахгүй очно. Тэнд очоод бараг саатахгүй биз ээ. Ганц-хоёр хоногоос юу хэтрэв гэж.
- Дейна чи...
- Юу гээв, Мэтг?
- Юмгүй дээ, баяртай.
- Баярлалаа, би удахгүй очно. Тэнд очоод бараг саатахгүй биз ээ. Ганц-хоёр хоногоос юу хэтрэв гэж.
- Дейна чи ...
- Юу гээв, Мэтт?
- Юмгүй дээ, баяртай.
Бичлэг төгсөв.
Мэттэй ярьж дуусангуут гэр руугаа утасджээ.
- Дейли ахайтан, оройн мэнд. Орой ч гэж дээ, өдрийн мэнд.
- Эванс ахайтан! Та утсаар ярьдаг чинь ашгүй дээ. Таны дуу хоолойг сонсоход сайхан байна.
- Та нар сайн биз дээ?
- Үүнээс сайн гэж юу байхав.
- Кемаль яаж байна? Зоргоороо загнаж зовоож байна уу?
- Та юу яриан вэ. Алт шиг ховор сайн хүүхэд шүү! Харин таныг санаад байх юм.
- Би бас санаж л байна. Түүнийг дуудаад өгөх үү?
- Унтаж байгаа, сэрээх үү?
- Бас л унтаж байна уу? Түрүүнд утсаар ярихад бас л унтаж байсан хэмээн Дейна мэл гайхжээ.
- Сүйд болсон юмгүй. Хичээлдээ яваад их ядрах юм, тэгээд л өдрийн цагаар амрахад илүүдэхгүй биз гэж бодсон юм.
- Мэдлээ. Тийм байж. Би түүнд маш их хайртай, Оросоос баавгай авчирч өгнө гэж хэлээрэй.
- Баавгай авчрах юм уу? Ёстой догь! Кемаль баярлаад сүйд болно доо!
Дахиад бас нэг утасдах ёстой болжээ. Зав чөлөө муутай Хадсоноос юм гуйж зовоох хэрэг байна уу? Мань хүн гомдохгүй болов уу?
- Рожер гэнэт ярьсанд уучлаарай, гэвч танаас нэг зүйл гуйх гэсэн юм.
- Чадах бүхнээрээ тусална.
- Би маргааш Москва орохоор ниснэ. Манай элчин сайд Эдвард Хардитай заавал уулзах хэрэг гараад байна. Та түүнийг таних болов уу гэж найдаад ярьж байгаа нь энэ.
- Таны аз таарчээ. Тэр чинь миний найз байхгүй юу.
- Би одоо Парисид байж байна. Та надад зөвлөмж бичиг факсаар ирүүлбэл ихэд талархах болно.
- Надад таныхаас илүү аятайхан санаа төрлөө. Би шууд утсаар яриад таныг очих гэж байгаа тухай дуулгая.
- Рожер гуай, танд яаж талархахаа мэдэхгүй байна!
Дейна харилцуураа тавьсны дараа, өнөөдөр арван хоёр дугаар сарын гучин нэгэн болоод байгааг сая ухаарчээ. Өнөөдөр тэр хоёр гэрлэхээр бэлдэж байсан болохоор, энэ өдөр түүний амьдралд тохиосон хамгийн аз жаргалтай өдөр болох ёстой байжээ.
- Одоохон, одоохон гэж Дейна аман дотроо шивнэн үглээд пальто өмсөн гарчээ.
- Эванс ахайтан, хөлсний тэрэг дуудах уу? гэж үүдний хаалгач асуув.
- Хэрэггүй, баярлалаа.
Унаатай ч, явганаар ч явах газар байсангүй. Жан-Поль Юбер шинэ жилийн баяраар ах дүү дээрээ очихоор явсан, гэтэл Парис бол ганцаар хүнийг тэвчдэггүй хот гэж байгаа.
Жефф, Рейчел хоёрын тухай, ер нь юуны ч тухай бодохгүйгээр түр боловч мартагнахыг хичээж, явган хүний замаар гэлдэрлээ.
Яг шөнө дунд болоход Парис хот баяр хөөрийн дуу шуугиан, дугуй дүрстэй болгон хэрчсэн үртсэн цаасны оргилуурт автжээ. Дейна энэ үеэр Елисейн талбайд ирсэн байлаа. Харь газрын хөг- жилтэй баяр наадамд урилгагүй зочин болон ирж, царай барайлган ганцаар зогсох Дейна зүрх сэтгэлээ шаналтал уйтгарлаж байлаа. Одоо Жефф юу хийж байгаа бол? Рейчелтэй загас наадуулж байгаа юу? Жефф утсаар ярьсангүй өнгөрлөө. Бидний хувьд онцгой нэгэн шөнө тохиож байгааг яагаад мартдаг байна?!
Харин зочид буудлын нэг өрөөнд Дейнагийн цүнхнээс сугарч унасан гар утас хангинасаар байжээ.
Өглөөний гурван цаг болж байхад "Плаза Атене" буудалд эргэж ирээд хувцсаа тайчиж, шүршүүрт ороод орон дээрээ лагхийн унав. Эхлээд аав нь, дараа нь Жефф санаанд нь орж, урван тэрсэлсэн хайртай хүмүүс нь түүний амьдралын алаг эрээн хивсэн дээгүүр хар зураас татуулан өнгөрөх ажээ.
- Би өөрийгөө өрөвдөж тайтгаруулахгүй. Гэрлэлтийн шөнө нь ийм байх тохиолтой юм бол яалтай билээ? Жефф яагаад утсаар ярьсангүй вэ? хэмээн Дейна дахин дахин боджээ.
Ингээд уйлсан чигээрээ нам унтжээ.


Top
   
PostPosted: Apr.18.17 11:50 pm 
Offline
Дархан Гишvvн
Дархан Гишvvн
User avatar

Joined: Apr.24.12 1:04 pm
Posts: 208
Бүлэг 19.

Москва ортол гурван цаг хагас нисжээ. Зорчигчдын ихэнх нь дулаан хувцас өмссөн, гар тээшний тавиур дээгүүр үстэй дээл, малгай, дулаан ороолт өрсөн байхыг Дейна анзаарчээ.
Дейна ч гэсэн өвлийн дулаан хувцасны талаар бодоход илүүдэхгүй байсан болов уу. Гэвч Москвад ганц-хоёр хоногоос илүү удахгүй юм чинь ямар ялгаа байлаа?
Тейлорын яриад байсан Оросын төлөвлөгөө гэдэг нь юу байв? Уинтроп Оросын төлөвлөгөөг ямар ч үнээр хамаагүй биелүүлэх ёстой хэмээн утсаар хашгичиж байсныг Персико ярьсан нь дэмий биш байлтай. Тэдний ажиллагаа хир зэрэг газар авсан байв? Тэднүүс юугаа золиосолсон бэ? Аль эсвэл хэн нэгнийг золиосонд гаргасан уу? Толгой гашилгасан ямар ажлын бүх юм нь болдгоороо болсон юм бэ?
Тэр ярианаас хойш төдий удаагүй байтал ерөнхийлөгчийн шийдвэрээр Уинтропыг Орост суух элчин сайдаар томилсон байна
Их мэдээлэл цуглуулах тутам уул асуудал улам ээдрээтэй болсоор байгааг ухаарахад аймшигтай.
Энэ удаад хажууд нь суугаад нялуураад байх хүнгүй явсаар онгоцны дугуй бетон замыг шүргэхэд Дейнагийн дотор онгойжээ. Ийнхүү Орос оронд гэнэт зочлон ирээд юу амжуулдаг бол?
Олон улсын нисэх онгоцны "Шерметьев-2" буудалд жуулчид дүүрэн байхыг үзээд туйлын их гайхаж, хамаг бие нь зарсхийх шиг болж, эрүүл саруул ухаантай хүн хөхөө өвлийн хүйтэнд Орос оронд ирдэг юм уу?! хэмээн боджээ.
Гар тээшээ авахаар явж байхдаа, тэртээ буланд зогссон нэг эр сэм хараад байгааг анзаарч дотор нь палхийв.
Намайг энд ирээд байгааг тэд нар мэддэг байх нь гээч. Харин яаж мэдээд байгаа билээ?
Нөгөө эр шуудхан хүрч ирээд сүрхий словак аялгатайгаар
- Дейна Эванс мөн үү? хэмээн асуужээ.
- Мөн...
Сайх эр нүүр дүүрэн инээмсэглэж дуу алдан,
- Та бол миний хайрлаж явдаг сурвалжлагч шүү! Би таны хөтөлдөг сувгийг тогтмол үздэг! гэхэд Дейнагийн дотор онгойж,
- Тийм гэж үү? Их баярлалаа хэмээн хариу өчив.
Нөгөө хүн нэг хуудас цаас гаргаж өгөөд,
- Харин би үзэггүй яваа юмсан... гэв.
- Харин надад үзэг байна. Дейна алтан хушуутай үзэг гарган нэрээ татлан бичив.
- Баярлалаа! Баярлалаа!
Үзгээ цүнхэнд хийх гэж байтал хажуугаас нь нэг хүн түлхсэнд өнөөх ганган үзэг чулуун шалан дээр унажээ. Хүүхэн харуусан үзгийг авахад их бие нь цуурсан байх тул, гэртээ хариад засуулж болох бол уу? хэмээн бодов.
Дейна толгой сэгсрэн цуурхайг тэмтэрч үзтэл гарт нь нэг юм тээглэжээ. Хачин юм даа. Юм оёдог утас шиг энэ нарийхан утас юунд хэрэгтэй эд байх билээ?
Дэмий л алмайран гайхаж утаснаас татаж үзвэл өчүүхэн жижиг радио нэвтрүүлэгч байжээ.
Тэд нар миний алхам бүрийг мэдээд байдгийн учир нь энэ байж! Харин ямар хүн, яах гэж ийм юм хийдэг байна?
Ирсэн бэлгийн дагавар цаасан дээр "Эрхэм Дейна минь, тавтай сайхан аялаарай. Таныг хайрлаж явдаг нэгэн бүлэг" гэж бичсэн байсныг саналаа.
Дейнагийн уур дүрсхийж, утсыг суга татан авч шалан дээр хаяад гутлын өсгийгөөр гишгэжээ.
Тэртээ алсад орших, тусгай тоноглосон өрөөнд өлгөсөн том газрын зураг дээр гэрэлтэж байсан цэг гэнэт алга болоход түүнийг харж суусан ажиглагч,
- Э-э чөтгөр ав! хэмээн хараажээ.
- Дейна!
Хүүхэн эргэн харвал улбар шар үстэй, дөч эргэм насны эр найрсаг байдлаар инээмсэглэн зогсож байлаа.
- Би WTN сувгийг төлөөлөн Москвад суугаа сурвалжлагч Том Дру байна. Хожимдож ирснийг минь уучлаарай. Зам бөглөрөөд явж болдоггүй шүү. Би машинтай яваа, хоёулаа одоохон хот орно. Таныг хоёрхон хоноод буцна гэж Мэтт хэлсэн, тийм юм уу?
- Тийм. Бага сага ажил байгаа. Надаа түр чөлөө өгсөн юм.
Москва орох зам нь "Живаш доктор" гэдэг номд гардаг нэг хэсгийг санагдуулах ажээ. Орчин тойрны бүх юм сүүмэлзэн байх мөнгөлөг цагаан өнгөтэй цасан бүрхүүлээр хучигдсан мэт санагджээ. Байн байн шагшин магтаж явсан Дейна,
- Яасан гоё юм бэ? Энд ирээд удаж байна уу? гэж асуув.
- Хоёр жил болж байна.
- Энд сайхан байна уу?
- Тийм ч амаргүй дээ. Байнгын аюул дунд байх шиг санагдаад. Ельцин, Путин хоёр яах гэж байгаа нь мэдэгдэхгүй улс юм. Галт уулан дээр сууж байгаа шиг л байх юм. Энэ улс орон тэр чигээрээ галзуугийн эмнэлэг шиг болж, жирийн байдлаар амьдрах ямар ч аргагүй болсон газар.
Зам дээр зогсож явган зорчигчдыг өнгөрөөв.
- Та "Севастополь" буудалд буух юм уу?
- Тийм. Адгийн буудлуудын нэг арай биш биз дээ?
- Гадаадын жуулчдад зориулсан ердийн нэг зочид буудал даа. Давхар болгонд заавал жижүүр сууна, тэр нь буудалд буусан улсыг тагнан отож байдаг юм.
Үслэг дулаан хувцас, зузаан ноосон цамц, пальто өмсөн дулаалсан хүмүүс гудамж дүүрэн харагдах ажээ.
Дейнаг ажиглан харж байсан Том,
- Та хөлдөж үхэх гээгүй бол дулаан хувцастай гарах байж дээ гэв.
- Би маргааш юм уу нөгөөдөр яваад өгөх юм чинь энэ хувцсаараа болох биз.
Улаан талбай, Москва голын зүүн хөвөөнд дүнхийх гүвээн дээр босгосон Кремелийг харсан Дейна,
- Бурхан минь, яасан сайхан сүрлэг юм бэ! хэмээн халаглав.
- Яриа юу байхав. Энэ сүрлэг том хэрэм үг хэлдэг байсан бол зүрх шимшрүүлэн орь дуу тавих байсан биз! Энд хэчнээн их цус асгарсан гэж санана! Энэ чинь манай дэлхийн хамгийн алдартай барилга байгууламжийн нэг шүү дээ. Бага Боровицкийн уулан дээр босгосон, хойт тал нь...
Гэтэл Дейнагийн сэтгэл өөр бодолд автан түүний яриаг сонсохоо больсон байв.
Персико худал ярьсан байвал яана? Шоронгоос амь зулбан гарах арга зохиож, хүн дайрч алсан тухай зохиомол түүх ярьсан байвал яана? Оросын төлөвлөгөө гэдэг нь ор үндэсгүй худал зүйл байвал яах билээ?
-Улаан талбай нь хэрмийн зүүн талд байдаг юм. Баруун талд нь байдаг Кутафийн цамхаг бол үзэгчид орж гардаг нэг ёсны гол хаалга болдог юм хэмээн Том бувтнасаар байлаа.
Гэтэл Уинтроп Орост суух гэж улайран зүтгэдэг нь ямар учиртай билээ? Тэр албан тушаалын хойноос тийнхүү хөөцөлдсөн нь жирийн хэрэг биш байж таарна.
- Кремель нь олон зуун жилийн турш Оросын сүр хүчний бэлэг тэмдэг болсоор ирсэн түүхтэй. Тэнд төрийн тэргүүн, хаад ноёд аж төрөн сууж байсан. Энэ чулуун дээгүүр Иван Грозный, Ленин, Сталин, сүүлийн үед Хрущев, Брежнев зэрэг томчууд алхаж явсан гээд бод л доо.
Толгой гашилгасан энэ ажлын бүх юм одоо л нэг болдгоороо боллоо гээд байгаа. Юу л болбол болно биз, харин энэ нь юу болохыг би заавал ойлгож авах ёстой.
Тэд явсаар том байшингийн гадаа ирж зогсоход,
- За хүрээд ирэх нь энэ дээ гэж Том хэлсэнд Дейна,
- Тосож авсанд баярласан шүү, Том гэж хариулаад машинаас буухдаа хүйтэн салхинд жихүүцжээ.
- Та бушуухан дотогшоо ор. Чемодан савыг чинь би оруулж өгнө. Та оройдоо завтай бол хамт хооллохыг урья.
- Би, дажгүй хоол хийдэг нэг хаалттай клуб мэддэг юм.
Зочид буудлын үүдний танхимд улс амьтан шуугилдан байх агаад ширээний ард хэд хэдэн хаалгач ажиллаж байв.
Дейна, хамгийн наад захын хаалгач дээр очиход,
- Танд юугаар туслах вэ? хэмээн угтав.
- Намайг Дейна Эванс гэдэг. Би өрөө захиалсан байгаа.
Нөгөө эр сандарсан мэт эргэн тойрныг хараад,
- А-а тийм. Эванс ахайтан таныг хүрэлцэн ирсэнд баяртай байна. Та энэ маягтыг бөглөж өгөөрэй. Таны паспорт хэрэгтэй болох нь байна гэжээ.
Дейна маягт бөглөж байх хооронд нөгөө хаалгач тэртээ буланд зогсож байсан эрийг олж хараад толгой дохижээ. Дейна маягтыг буцааж гардуулав.
- Таныг өрөөнд чинь оруулж өгнө.
- Баярлалаа.
Тансаг сайхан тавилга нь элэгдэж муудан, хөгц тоос үнэртсэн донжтой өрөөнд орлоо. Чемодан оруулж ирсэн, муухай оёсон дүрэмт хувцастай навтгар бүсгүйд цайны мөнгө гардуулахад аман дотроо нэг юм бувтнаад гарч одов. Дейна харилцуурыг авч 252-24-51 гэсэн дугаартай утсанд ярьжээ.
- Америкийн элчин сайдын яам байна.
- Элчин сайд Хардитай яримаар байна.
- Одоохон.
- Элчин сайд Хардийн ажлын байр байна.
- Сайн байна уу. Намайг Дейна Эванс гэдэг. Элчин сайдтай ярьж болох уу?
- Хэрэг зорилгоо тодруулж хэлнэ үү?
- Уг нь... уг нь хувийн асуудал юмсан.


Top
   
PostPosted: Apr.18.17 11:50 pm 
Offline
Дархан Гишvvн
Дархан Гишvvн
User avatar

Joined: Apr.24.12 1:04 pm
Posts: 208
- Би асууя.
Харилцуурт эрэгтэй хүний дуу гарав.
- Харди сонсож байна. Эванс ахайтан мөн үү?
- Мөн байна.
- Москвад тавтай морилогтун. Би таныг хүлээж байлаа.
Хадсон хэлсэн үгэндээ хүрсэн байжээ!
- Элчин сайд танаас үүнийг сонсоод баярлаж байна.
- Таныг энд ирэх тухай Рожер Хадсон надаа сануулсан. Надтай уулзах ажил байгаа юм уу?
- Нүүр тулан уулзаж хэдхэн минут ярилцах зав байгаа бол уу?
- Байлгүй яахав. Би... би бодоод орхиё... Маргааш болж байна уу? Өглөөний арван цагт болох уу?
- Гойд сайхан болж байна. Танд их баярлалаа.
- Уулзах болтлоо баяртай.
Дейна хүйтэн салхинд даарсан хүмүүсийг цонхоор хараад, Томын хэлдэг зөв байжээ, дулаан хувцас худалдаж авахгүй бол хатгаа тусаж магадгүй хэмээн боджээ.
ГУМ хэмээх алдар цуутай улсын их дэлгүүр зочид буудлын хажууханд байдаг ажээ. Тэрхүү аварга том худалдааны төвд хямд үнэтэй зүсэн зүйлийн бараа овоолоостой, хувцаснаас эхлээд гэр ахуйн бараа гээд үгүй дутуу юм алга. Дейна гадуур хувцасны тасагт очиж улаан өнгийн пальто, түүндээ өнгө нийлүүлэн урт улаан ороолт авчээ. Харин худалдагчийг эрж олох гэж тун их саатжээ.
Шинэ пальто өмсөж дотор нь амраад буудалдаа эргэж иртэл Жефф утсаар ярьжээ.
- Сайн уу, хонгор минь! Шинэ жилээр утасдаад байсан чинь чи хариу өгдөггүй. Тэгээд чамайг хаанаас эрж олохоо мэдэхгүй хэсэг мухардлаа.
- Жефф минь намайг уучлаарай. Би чамайг утасдана гэж зөндөө хүлээсэн!
Бурхны аврал! Тэр минь намайг мартаагүй байхад би дэмий сандарсан байна!
- Одоо чи хаана байна?
- Москвад ирээд байна.
- Ажил төрөл чинь сайн уу?
- Сайн. Миний төлөө битгий санаа зовоорой, хонгор минь. За Рейчелийн талаар яриач.
- Одоогоор тодорхой юм хэлэхэд хэцүүхэн байна. Эмч нар маргаашаас нэг шинэ эм туршиж үзнэ гэж байгаа. Сорилтын шатанд байгаа эм уулгах юм байх. Үр дүн нь хэд хоногоос гарна.
- Тэр эм тус болно гэж найдаж байна гээд Дейна санаа алдав.
- Москвад их хүйтэн байна уу?
- Хэлэхийн аргагүй хүйтэн байна. Би гонжийсон мөс болчхоод байна гээд Дейна инээд алдав.
- Би хажууд чинь байсан бол хайлуулаад өгөх байсан сан. Харамсалтай байна.
Тэр хоёр хэд гурван үг сольж байтал Рейчел хүүхэн Жеффийг дуудах сонсогдоход Жефф яаран,
- Хайрт минь, би явлаа. Рейчелд миний хэрэг болсон шиг байна гэжээ.
“Би яах болж байна? Чи надад хэрэггүй болж байна уу?”
- Би чамд хайртай шүү гэж Дейна шивнэжээ.
- Би ч гэсэн чамдаа хайртай шүү, хонгор минь.
Новины цэцэрлэгт гудамжинд Америкийн элчин сайдын яамны доройтож муутсан хуучин байшингийн үүдэнд байх шилэн дээвэртэй бүхээг дотор оросын цагдаа нар жижүүрлэн суусан байв. Элчин сайдын яаманд орох гэсэн хүмүүс дугаарлан тэвчээртэй зогсох ажээ. Дейна тэдний дэргэдүүр гарч харуулд өөрийгөө танилцуулахад дүрэмт хувцас өмссөн харуул хүүхэн Дейнагийн цүнхийг шалгаж үзээд,
- Орж болно гэв.
Дейна толгой дохин тал өгөөд нарийн бичгийн дарга тийш очтол нэг эр ирж найр тавин,
- Эванс ахайтан таныг элчин сайд хүлээж байгаа. Би таныг дөхүүлж өгье гэжээ.

Дейна тэр хүнийг даган гантиг чулуун шатаар өгсөж, урт хонгилын шувтрах үзүүрт байх хүлээн авах өрөөнд орвол дунд зэргийн насны сайхан бүсгүй инээмсэглэн угтаж, ийшээ орогтун гэжээ.
Дейна дотуур өрөөний үүдийг онгойлгон ороход, туршлагатай улстөрчийн найрсаг харьцаатай, ид цэцэглэж яваа элчин сайд Харди яаран босож,
- Өглөөний мэнд, Эванс ахайтан хэмээн мэндлэхэд Дейна мэхийн
ёслоод,
- Өглөөний мэнд. Цаг зав гарган уулзсан танд баярлалаа хэмээн хариу өчжээ.
- Эванс ахайтан та юу ярина вэ. Тантай танилцсандаа чин сэтгэлээс баярлаж байна. Ямар нэгэн юм уух уу?
- Баярлалаа, уухгүй.
- Та суугтун.
Дейна нэг сандал татан суулаа.
- Та энД ирэх гэж байгааг Рожероос дуулаад хачин их баярласан. Та сонин цагаар ирсэн байна шүү.
- Тийм гэж үү?
- Энэ орон хаашаа уруудаж явааг бодоход аймшигтай байх юм. Энүүхэндээ гэж ярихад, одоо Орос орон чөлөөт уналтаар уруудаж явна. Бүр нарийн хэлбэл, энэ оронд юу тохиолдож болохыг төсөөлөх аргагүй болоод байгаа юм. Найман зуун жилийн түүхтэй энэ улс харсаар байтал сөнөж байна гээд бод л доо. Засгийн эрх мэдэл нь гэмт хэрэгтнүүдийн гарт орчихлоо.
- Та юуны тухай яриад байна? гэж гайхсан Дейна асуухад элчин сайд залхуу нь хүрсэн бололтой сандлын түшлэг налан ярьсан нь:
- Парламентын доод танхим болох төрийн Думын депутат нь хамгийн хүнд гэмт хэрэг үйлдсэн байлаа ч гэсэн халдашгүй дархан эрхтэй байна гэж эндхийн хуульд заасан байдаг юм. Ийм хууль нь ямар үр дагавар авчирдаг вэ гэвэл, дээрэмчид, хулгайчууд, алуур чин зэрэг ялаа эдлээд гарсан этгээдүүд цээрлэл хүлээдэггүй байдлыг далимдуулан бузар хэргээ үргэлжлүүлж яваа зүсэн бүрийн гэмт хэрэгтнүүдээр төрийн Думээр дүүрэн болсон байгаа юм. Гэтэл тэдэнд хэн ч гар хүрч болохгүй гэж байгаа.
- Санаанд багтамгүй юм!
- Тийм. Орос хүмүүс бол маш сайхан улс... харин засгийн газар нь... хэлэх үг ч олдохгүй юм! Харин би танд юугаар тусалж болмоор байгаагаа хэлбэл ээлтэй шиг байна, Эванс ахайтан минь.
- Би Тейлор Уинтропын талаар асуух гэсэн юм. Би тэдний гэр бүлийн тухай нэг нэвтрүүлэг хийж байгаа юм.
Элчин сайд харуусан толгой сэгсрэв.
- Орчин цагт шилжүүлэн авчирсан эртний Грекийн эмгэнэлт явдал болсон юм даа.
- Та яг онож хэллээ.
Миний уулзаж учирсан хүн болгон эмгэнэлт явдлын тухай дурсан ярих нь өөрийн үүрэг гэж байгаа нь үнэхээр хачирхалтай юм.
Элчин сайд сониуч харцаар Дейнаг ажигласаар байв.
- Энэ хэрэг явдлын түүх дэлхий даяар нэг биш удаа түгэн тарсан. Тэгэхлээр та шинэ юм олж дуулах нь юу бол.
Дейна болгоомжлон харж,
- Ийм юм л даа. Би энэ паянг өөрийн үзэл бодлын үүднээс гаргаж ирэх санаатай юм. Бодит байдалд Тейлор Уинтроп ямар хүн байв, хэнтэй үерхэж найзалж байв, өстөн дайсантай байсан уу үгүй юу гэдэг нь үзэгчдэд сонирхолтой байх болов уу гэж бодсон... гэтэл элчин сайд түүний яриаг таслан,
- Өстөн дайсан гэнээ? Бодсоны ч хэрэггүй! Тейлор Уинтропод хамаг амьтан хайртай байсан. Түүнээс давж гарах элчин сайдыг төсөөлөн бодоход хэцүү юм шүү! гэжээ.
- Та түүнтэй хамт ажиллаж байсан билүү?
- Тийм. Би бүтэн жилийн турш дипломат төлөөлөгчийн газрын туслахаар ажиллаж байсан юм.
- Харди сайд аа, Тейлор Уинтроп ямар нэгэн тодорхой зорилго биелүүлэхээр ажиллаж байсан эсэхийг мэдэх юм байна уу?
Тэгэхдээ тэр зорилтын бүх... гээд Дейна яаж олигтойхон илэрхийлэх үг эрэн гацсанаа,
- Тэр толгой гашилгасан ажлын бүх юм болдгоороо болж өнгөрсөн тийм зорилго хэрэгжүүлэхээр ажиллаж байсан уу? гэсэнд элчин сайд ухаарч ядан хөмсөг зангидаж,
- Та юу хэлэх гээд байна? Тэр зорилго гэдэг чинь юутэй уялдан гарсан эд вэ? Засгийн газар юм уу бизнест холбогдолтой байсан юм уу? хэмээн асуусанд,
- Би өөрөө олигтой хэлж мэдэхгүй байна хэмээн Дейна үнэнээ хэлжээ.
Харди мөрөө хавчиж,
- Тэр чинь юу байж болох талаар ямар ч ойлголт алга. Харам- салтай байна, гэвч би үнэхээр мэдэхгүй байна гэв.
- Уинтроптой хамт ажиллаж байсан улсаас элчин сайдын яаманд үлдсэн хүн байх уу?
- Байлгүй яахав! Миний нарийн бичгийн дарга Ли Хопкинс урьд нь Уинтропын нарийн бичгийн даргаар ажиллаж байсан хүн.
- Би түүнээс юм асуувал та дургүйцэхгүй болk. уу?
- Яалаа гэж. Тэр бүү хэл Уинтропыг ойр дотно мэддэг байсан хүмүүсийн нэрсийн жагсаалтыг танд гаргаж өгнө.
- Та үнэхээр сайн хүн юм! Маш их баярлалаа.
- Ингэхэд Эванс ахайтан та болгоомжтой байгаарай. Орой үдшийн цагаар ганцаараа гадагш битгий гарч байгаарай. Гудамж дүүрэн гэмт хэрэгтэн байгаа шүү.
- Тиймээ, би энэ тухай сонссон.
- Ус дамжуулах хоолойгоор ирж байгаа уснаас битгий уугаарай. Оросууд хүртэл уудаггүй юм шүү. Зоогийн газар орохдоо "цэвэр ширээ" захиалах талаар учирлаж, тайлбарлаж байгаарай. Тэгэхгүй бол таны огт захиалаагүй өчнөөн олон үнэтэй зууш аваад ирнэ шүү. Дэлгүүрээс юм авмаар бол Арбатын гудамжны олон жижиг мухлагаас авч байгаарай. Тэнд үгүй дутуу юм байхгүй. Хөлсний тэргэнд суух хэрэг гарвал ахимаг насны жолоочтой, хамгийн царай муутай машинд сууж байгаарай. Луйварчид гол төлөв шинэ машинтай явдаг юм шүү.
- Баярлалаа. Би санаж явъя гэж Дейна дахин талархав.
Элчин сайдтай гар барилцсаны дараа гарч Ли Хопкинс хүүхэнтэй уулзан, Тейлорын нарийн бичгийн даргаар ажиллаж байсан үеийнхээ талаар дэлгэрэнгүй ярьж өгөхийг хүсжээ. Тэр хоёр өрөөнд хоёулхнаа үлдэж, хаалгаа сайн хаасан байжээ.
- Та элчин сайд Уинтропод удаан ажилласан уу?
- Бүтэн хагас жил ажилласан. Та юу мэдэхийг хүссэн юм бэ?
- Элчин сайдад өстөн дайсан байсан уу?
- Та юуны тухай яриад байгаа юм бэ? хэмээн Хопкинс гайхжээ. -Ийм юм л даа. Тийм алба хашиж байгаа хүн чинь ямар нэгэн асуудлаар хэн нэгэн хүнд татгалзсан хариу өгч болно. Гэтэл тэр нь араандаа зуусан байж болох шүү дээ. Хүн бүхний хүсэлд нийцүүлэх аргагүй юм чинь!


Top
   
PostPosted: Apr.18.17 11:52 pm 
Offline
Дархан Гишvvн
Дархан Гишvvн
User avatar

Joined: Apr.24.12 1:04 pm
Posts: 208
- Эванс ахайтан, та юу хэлэх гээд байгааг ойлгохгүй байна. Гэвч Уинтроп гуайн нэрийг хөөдөх санаатай яваа бол та хаяг андуурч ирсэн байна. Тэр бол миний мэдэх хүмүүсийн дотроос хамгийн сайхан сэтгэлтэй, журамт эр байсан юм шүү.
"Өнөөх улиг болсон аялгуу гараад ирлээ" гэж Дейна бодов.
Ингээд Тейлор Уинтропын үед элчин сайдын яаманд ажиллаж байсан таван хүнтэй уулзах учиртай байв. Дейна бүхэл бүтэн хоёр цагийн турш улиг болсон нэг зүйлийг залхталаа сонсжээ.
- Гаргуун ухаантай хүн...
- Хүнийг үнэхээр хайрлаж, тэдний төлөө бүхнийг ...
- Улс орондоо туслах гэж улайран...
- Өстөн дайсан уу? Тейлорт л лав байгаагүй...
Ер нь дэмий цаг нөхцөөж байна гэж сэтгэсэн Дейна, элчин сайдаас дахин асуудаг юм билүү? хэмээн боджээ. Дейна элчин сайдын өрөөний босгыг алхтал мань элчин сайд,
- Та зорьж ирсэн бүх зүйлээ авсан биз дээ? хэмээн зандарсанд, өнөөх найрсаг сайхан зан ааш хаашаа алга болов? хэмээн гайхсан Дейна жаахан тээнэгэлзэж байснаа,
- Арай ч тийм бишээ хэмээн хариу өчвөл элчин сайд урагш тонгойж ийн ярилаа:
- Эванс ахайтан та үүнээс илүү юм олж долоохгүй болk. уу. Ялангуяа Тейлор Уинтропын нэрийг бузарлах санаатай байгаа бол бүр ч бүтэхгүй. Та ганц хоёрхон цагийн дотор элчин сайдын яаман дээр бөөн бантан хутгаж, яамны ажлыг эмх замбараагүй болгож амжлаа. Огт байхгүй араг яс гаргаж ирэх гэж оролдсоны хэрэггүй. Та зөвхөн ийм зорилготой ирсэн юм бол даруй явсан чинь ээлтэй болно гэжээ.
- Таны зөвлөснөөр болохыг хичээе гэж Дейна хариулжээ. “Бүү горьдогтун! Чин үнэнийг олоогүй цагт эндээс явна гэдэг гонж доо”.
Кремель, Манежийн талбайн нөгөө талд байх үндэсний клуб гэдэг нь казино тоглох газартай, хаалттай бяцхан зоогийн газар юм байна. Ирээд үүдэнд хүлээж байсан Том Дру угтан авч,
- Тавтай морилоорой. Танд таалагдана гэж найдаж байна. Энд Москва хотын сор хүмүүс, эрхтэн дархтан цуглаж наргиж цэнгэдэг юм. Санамсаргүй тохиолдлоор энэ зоогийн газар дээр бөмбөг унавал дараа өдөр нь засгийн газар ажилгүй болох юм.
Улаан шөл, загасны түрстэй амтат бин, гүрж үндэсний сациви, нарийн махан хуурга мэтийн амттай сайхан хоолоор тансаглаагүй удсан Дейна цадталаа идэж аваад,
- Ёстой гоё хоолтой юм байна. Гэтэл оросууд хачин муу хоолтой гэж би сонссон юм байна гэхэд Том,
- Үнэхээр тийм юм чинь. Энэ бол Орос орон биш, харин хязгааргүй элсэн цөлийн дунд байгаа ганц баян бүрд байхгүй юу гэжээ.
- Энэ газар амьдрал ямар шүү байдаг вэ? гэж Дейна сонирхон асуухад Том хоёр гараа дэлгэн ярьсан нь:
- Яг одоо дэлбэрэх гэж байгаа галт уулын тогооны ирмэг дээр зугтах аргагүй зогсож байгаагаар бодоод үзээрэй. Хэзээ ч сүйрүүлж болох аюул нүүрлэчихсэн байгаа. Засгийн эрхэнд гарсан хүмүүс нь ичгүүр сонжуургүйгээр улс орноо тонон хулгайлж байхад жирийн ард түмэн өлсгөлөнгийн туйлыг амсаж байна. Нэг үгээр хэлэхэд, анхны хувьсгал гарах үеийн байдал бий болчхоод байгаа юм. Ийм байдал нь хүмүүсийг үймээн дэгдээн босоход хүргэж байна. Энэ улс оронд юу тохиохыг бурхан л мэднэ байх. Дэлхийд гайхуулдаг агуу их соёлтой орныг ийм болгож байгаа юм даа. Их театр, эрмитаж, Пушкиний музей, Москвагийн цирк... ер нь тоочоод баршгүй шүү дээ! Хэчнээн олон агуу их зохиолч, яруу найрагч, хөгжмийн зохиолчдыг төрүүлсэн гээч! Дэлхийн бүх улс оронд гардгаас илүү олон номыг Орос оронд хэвлэж байна, бас орос хүн нь нэг жилд жирийн америк хүнээс гурав дахин их ном уншдаг юм.
- Та Тейлор Уинтропыг таньдаг байсан уу?
- Хэд хэдэн удаа ярилцлага авч байсан юм байна.
- Түүний нэртэй холбогдох ямар нэгэн нүсэр том төслийн тухай сонссон уу?
- Бизнесмений хувиар, элчин сайдын хувиар олон төсөлд оролцож байсан хүн гэж Том бага зэрэг алмайран хариулав.
- Энэ тухай асуусан юм бишээ. Үнэнийг хэлэхэд би чухам юу эрээд байгаагаа олигтой мэдэхгүй байна л даа. Маш их ээдрээтэй, нүсэр том... юмыг сонирхсон юм.
Том ойлгосонгүй бололтой дэмий л Дейнагийн өөдөөс гөлөрчээ.
- Ийм юмыг анх удаа сонслоо.
- Уинтроп ямар хүмүүстэй уулзаж учирдаг байсан бэ?
- Дипломат корпусын шугамаар мэргэжил нэгтэй орос хүмүүстэй уулздаг байсан байх. Та тэдэнтэй уулзах нь зүйтэй юм шиг байна.
- Та зөв хэллээ. Тэдэнтэй уулзаж ярилцъя хэмээн Дейна сэргээд ирлээ.
Хоол зөөгчийн авчирсан тооцоог Том авч үзээд,
- За тэр шүү. Ямар учиртай нь мэдэгдэхгүй гурван татварын мөнгө авсан байна гээд уртаар санаа алдан түрийвчээ гаргав.
Тэгээд цас мөс болсон хүйтэн гудамжинд гарч ирэхэд,
- Танд гар буу бий юу? гэхэд нь Дейна гайхан нүдээ цавчилж,
- Юу нь байхав. Би түүгээр яах юм бэ гэжээ.
- Энэ чинь Москва шүү дээ. Энд тун соргог байх хэрэгтэй. Нэгэнт байхгүй бол яалтай билээ. Хоёулаа нэг газраар оръё.
Хөлсний тэргэнд сууж тавхан минут яваад буу зэвсэг худалдаалдаг дэлгүүрт очсон нь Дейнад таатай биш байжээ.
- Надад бууны хэрэг огт байхгүй.
- Мэднэ, мэднэ. Наашаа яваарай.
Тавиур дээр бүх төрлийн буу өрсөн байхыг харсан Дейна дэмий л алмайран,
- Энд хэн дуртай нь орж ирээд буу худалдаж авч болдог юм уу? гэсэнд Том мушилзан,
- Мөнгө л байвал хамаагүй гэжээ.
Худалдагч нь оросоор нэг юм хэлэхэд Том юу авах гэж ирснээ тайлбарлаж өгөв.
- Одоохон гэж хэлээд лангуун дороос жижигхэн полдгор савтай юм авч өгөхөд Дейна тэсэж чадсангүй
- Энэ юу вэ? гэж асуусанд,
- Бие хамгаалах зэвсэг. Энэ саванд шахмал хий байгаа. Та халдлагад өртвөл энд дараарай. Тэгээд тэр өөдгүй залуус таныг оролдох сэхээгүй болж, орь дуу тавин хөрвөөх болно гэлээ.
- Гэтэл яах гэж...
- Та маргасны хэрэггүй. Би танаас илүү мэднэ гэж Том хэлээд худалдагчид мөнгө төлөөд гадаа гарахад,
- Та шөнийн клубтэй танилцмаар байна уу? гэжээ.
- Аятайхан сонсогдож байна.
- Их сайн байна. Явцгаая.
Тверийн гудамжинд байх баян тансаг, зугаа цэнгэлээр оргилсон "Найт Флайт" хэмээх шөнийн клубийг үзээд Дейна үнэхээр гайхжээ. Сайхан хувцастай олон хүн хоол идэж, архи уун чих дөжрүүлсэн хөгжмийн аяст бүжиглэж байжээ.
- Энд эдийн засгийн асуудал гардаггүй юм шиг байна? хэмээн гайхсан Дейна асуужээ.
- Тэгэлгүй яахав. Гуйлгачингуудыг энд оруулахгүй. Дунд зэргийн орлоготой хүмүүс ч хоншоор дутна.
Дейна шөнийн хоёр цаг болж байхад, туйлдаа хүртэл ядран буудалдаа эргэж ирлээ. Ингэж маш урт нэг өдөр өнгөрчээ!
Томын хэлсэнчлэн, хонгилын ширээний ард суусан нэг бүсгүй орж гарах зочдыг тандан ажиглаж байлаа.
Өрөөндөө очоод цонхоор харахад, бүдүүн ширхэгтэй сэвсгэр цас зугуухан дошилсоор цагаан бүрхүүлтэй газарт буух нь ариун гэгээн зүйл мэт санагджээ.
Одоо маргаашийг хүлээх үлджээ! Маргааш гэхэд үнэн мөнийг заавал олно. Зорьж ирсэн бүх юмаа олж мэдэх болно.
***
Онгоцны мотор чих дүлийртэл хүнгэнэхэд одоохон байшин мөргөхөөр завдаж байгаа мэт санагдах ажээ. Ширээний ард сууж байсан эр яаран босож, дуран шүүрч аваад цонхны тэнд очиж харвал алслан холдох онгоцны гэрлийн дохио хурдан доошилж, тэр байшингаас хагас бээрийн зайд байгаа жижигхэн нисэх буудлыг чиглэ- сэн байв. Тэндхийн ажилчид онгоц газардах замыг цэвэрлэж амжсан байх агаад харин нүдний хараанд өртөх орчин тойрон нь битүү цасанд хучаастай байлаа.
Сибирь нутгийн өвөл хүйтэн байдаг болохоор аргагүй биз.
Нөгөө эр туслахдаа хандаж,
- За тэгэхлээр хамгийн сэргэлэн нь хятадууд болж таарах шив дээ. Манай найз Линг Лонг энүүгээр дахин ирж, биднийг баярлуулахаа өнгөрсөн гэж надаа хэлсэн. Манай явуулсан эцсийн үнэ хаялцуулах худалдаанаас гар хоосон буцаж очиход мань хүнийг таагүй угтсан юм билээ. Сайн хүн байсан юмсан. Хуучин танилуудтайгаа дахин уулзахгүй болсныг бодоход харуусмаар шүү гэхэд туслах нь хариу дуугарсангүй.
Хариу хэлэх шаардлага ч байсангүй ажээ.
Хоёр эр чих тавин чагнахад дараагчийн онгоцны дуу гарч байлаа. Мань эр харьяат улс орноо олигтой танихгүй байсан учраас дахин дуран шүүрч авав. Хүмүүс, онгоцны шатаар бетон хучилттай зам дээр бууж байгаа харагдав. Тэдний зарим нь барьж яваа автомат буугаа нуухыг огтхон ч бодоогүй бололтой.
- Палестинчууд энд ирчихсэн байна гээч.
Бас нэг онгоц газардлаа.
"Одоо арван хоёр онгоц ирээгүй байна. Маргааш явагдах үнэ хаялцуулах худалдаа хамгийн томоохон нь болох учиртай. Энэ худалдаа өө сэвгүй сайхан болж өнгөрөх ёстой" гэж бодоод сайх эр туслагчдаа хандаж,
- Мэдээлэл бичээрэй гэжээ.
МАШ НУУЦ. БҮХ БИЕ БҮРЭЛДЭХҮҮНД ЗОРИУЛАВ.
УНШИЖ ҮЗЭЭД НЭН ДАРУЙ УСТГА. ОБЪЕКТЫГ ХЯНАХ АЖЛАА ҮРГЭЛЖЛҮҮЛ. ТҮҮНИЙ ХИЙХ АЛХАМ НЭГ БҮРИЙГ ИЛТГЭЖ БАЙ. ТҮҮНИЙГ УСТГАХ БОЛОМЖИЙН ТАЛААР БЭЛТГЭЛ АЖЛАА ХАНГА.


Top
   
Display posts from previous:  Sort by  
Post new topic  Reply to topic  [ 75 posts ]  Go to page Previous 1 2 3 Next

All times are UTC+09:00


Who is online

Users browsing this forum: Bing [Bot] and 2 guests


You cannot post new topics in this forum
You cannot reply to topics in this forum
You cannot edit your posts in this forum
You cannot delete your posts in this forum
You cannot post attachments in this forum

Search for:
Jump to:  

Copyright Asuult.NET © 2000-2015.
Administrative Contact: Khundaga Khurelbaatar [hundaga@hotmail.com]
Tel: 1-888-303-4927, Fax: 1-888-406-2264.
Powered by phpBB © 2000-2015 phpBB Group. Powered by phpBB® Forum Software © phpBB Limited