Бүлэг 9. "Экторз уэст"-ийн театрын сургууль нь олонх туршлагатай жүжигчдээс бүрдсэн "Дэлгэц", шинэ сурагчдын суралцдаг "Мастер" гэсэн хоёр бүлэгтэй аж. "Дэлгэц" бүлэгт суралцагсад жүжиг тавьж, тэдний тоглолтыг үзэхээр бүх студийн авьяастан хайгч агентууд ирдэг юмсанжээ. Тобиг "Мастер" бүлэгт оруулсан байна. Элис Теннер "Дэлгэц" бүлэгт ороход бэлэн болтол хагас жилийн зай байна гэж түүнд тайлбарласан ажгуу. Хичээл сургалт нь Тобид ихэд таалагдах авч, хамгийн гол нь алга ташилт, инээд наргиа, түүнийг гарч ирэхийг харан баясах шүтэн бишрэгчидгүй жинхэнэ урлаг байж боломгүй санагдан эд бүгдээр гачигдана. Тоби хичээлд сууж эхэлснээс хойш захирал хүүхнийг харалгүй уджээ. Элис Теннер заримдаа "Мастер" бүлэгт оюутнуудын этюд тоглохыг үзэхээр, эсвэл бүтэлгүй амьтдад урам хайрлахаар хаа нэгтээ орж ирдэг байлаа. Тоби заримдаа гудамд түүнтэй тааралдана. Элисийн тухай бодол толгойд нь байн байн орж ирэх болжээ. Бүсгүй "гял цал хатагтай" гэж нэрлэдэг хүүхнүүдийн нэгэн адил Тобигийн нүдэнд харагдаж, өөрийн гэсэн хэв маягтай, ааш аягтай эл хүүхнийг хүсэх дур хүсэл нь тэсэхийн аргагүй болжээ. Эхлээд Тобид зэрэмдэг бүсгүй гэж бодохоос нэг нь аягүй санагдаж байснаа сексийн нэг л хачирхалтай сэрлийг амсаад үзэхсэн гэсэн хүсэл оргилох болжээ. Тэрээр шүүмжлэгч, студийн төлөөлөгчдийн нүдэнд өртчих гэсэндээ тэсгэлгүй хүсэлдээ автан хатагтай Теннерээс "Дэлгэц" бүлгийн оюутнуудын тавьж буй жүжигт дүр өгөхийг гуйж үзэхээр шийдэв. -Та хараахан болоогүй хэмээн Элис улиг болсон хариултаа урьдын адил давтав. Хүүхэн амжилтанд хүрэхэд нь саад хийн түүний замд хөндөлдөн байх нь Тобид таалагдсангүй тул тэрээр нэгийг сэдэх шаардлага гарч иржээ. Жүжгийн анхны тоглолт дээр Тоби өөрийн бүлгийн оюутан зоримог зантай, жүжигчин бөндгөр биетэй, тагжгар Карентэй зэрэгцэн сууж байлаа. Тэр Карентай хэд хэдэн удаа жүжигт хамт тоглохдоо бүсгүйг дотоож өмсдөггүй, бас түүний амнаас муухай үнэр ханхалдагийг нь мэдэж авчээ. Карен тэсгэл алдан мунагтаж Тобиг арай л заамдах нь холгүй өвөртөө оруулах гэсэн ч тэрээр юу ч ойлгохгүй байгаа дүр эсгэнэ. "Ээ гэгээн Тэнгэр минь, түүнтэй хавьтана гэдэг. . ." Хөшиг нээгдэхийг хүлээх зуур Карен Тобид Лос-Анжелесийн "Таймс", "Гералд экспресс" сонины шүүмжлэгчид, "XX зуун Фокс", "Метро-Голдвин-Мейер", "Уорнер бразерс" студид авьяаслаг жүжигчид сонгон шилж авдаг "тагнуулчдыг" зааж өгөн чалчиж суув. Тэд шинэ авьяастныг нээхээр ирсэн байхад Тоби үзэгчдийн суудалд мануухай мэт сууж байх ч гэж! Тоби тайзан дээр харайн гараад өөрийн хошин тоглол-тынхоо нөөц номеруудаасаа аль нэгийг нь тоглон, үзэгчдийг цочирдон гайхуулж, жинхэнэ авьяас гэж юу байдгийг үзүүлэхсэн гэж хорхой нь гозгонон сууж байлаа. Жүжиг үзэгчдэд таалагдсан ч Тоби түүний ирээдүй, цаашдын амьдрал нь хамаарах хамаг хүсэл мөреөдлөө биелүүлэхийн тулд хүмүүсийн анхаарлыг татах гэсэндээ галзуу барын аманд гараа хийхээс ч буцахгүй болжээ. Хэрэв зээ "Экторз уэст" нь бусдын анхаарлыг өөртеө татах арга чарга нь мөн л юм бол Тоби чадах бүхнээ хийгээд азаа үзэхэд заавал хагас жил хүлээх нь утгагүй мэт, тэр ч бүү хэл хоёр cap ч гэвчихэд бэрхтэй байх бөлгөө. Тоби маргааш нь Элис Теннерийн албан өрөөнд орлоо. -Танд жүжиг таалагдав уу? гэж хүүхэн асуув. -Гайхалтай! Авьяаслаг сүрхий жүжигчид юм! гэж хариулснаа тэрээр шалдаа буусан янзтай доожоогүйхэн инээхчээ аядаад, -Чи хараахан бэлэн болоогүй байна гэж хэлж байсныг тань одоо л ухаарч байна гэв. -Тэдэнд танаас илүү туршлага бий, гэвч та ч гэсэн гарамгай авьяастай хүн дээ. Хэрэв та тэвчиж чадах аваас агуу жүжигчин болж чадна. -Мэдэхгүй юм даа. Тайзны тухай бодлоо таягдан хаяад даатгалын төлөөлөгч юм уу тиймэрхүү нэг ажилд орсон минь надад дээр юм шиг байна хэмээн Тоби санаа алдан өгүүлэв. Элис түүн рүү гайхсан харц шидээд, -Та ингэж ярьж болохгүй! гэлээ.. -Өчигдрийн жүжгийг үзчихээд үү?! Санаанд багтахгүй. . . би хэзээ нэг ингэж... тоглоно гэж бодохоос санаанд багтахгүй... -Үгүй дээ, Тоби чи чадна. Сургуулиа хаяна гэж санахын гарз, тэгээд ч зөвшөөрөхгүй шүү. Хүүхний дуунд одоо л нэг Тобигийн эртнээс сонсохыг хүсэн хүлээж байсан хөг аялгуу сонсогджээ. Түүний өмнө оюутандаа сургааль айлдаж буй багш биш, харин эр хүнийг халамжлан сэтгэлийг нь засан тайвшруулахаар оролдож буй эмэгтэй хүн болон хувирав. Зорьсондоо хүрсэн Тобигийн сэтгэл нь ханан, дорой байдлаар мөрөө хавчисхийгээд, -Би энэ хотод ганцаардаж, хэд гурван үг солих ч хүн алга гэв. -Та надтай үргэлж уулзаж болно, Тоби. Би таны анд нөхөр чинь больё хэмээн тачаадсан сөөнгө хоолойгоор шивнэв. Залуу эрийн цэнхэр нүд ер бусын гайхамшиг үзэв үү гэлтэй түүнийг ширтэв. Элис Тобийг үүд тийш эргэн хаалга цоожлохыг таг дуугүй харан зогслоо. Мань эр эргэн ирээд өвдөг сөхрөн Элисийн палаажны хормойд нүүрээ наахад хүүхэн үсэнд нь аяархан хүрэхийг мэдрээд, банзлыг нь зугуухан дээш сөхөн бүдүүлэг хийцтэй төмөр бэхэлгээтэй өрөвдөлтэй зэрэмдэг гуяыг нь ил гаргалаа. Чингээд Тоби аппаратыг нь болгоомжтой мултлан, татуурга оймсыг нь тайлан хонхорхой улаан сорвийг нь энхрийлэн үнсэж, Элисэд хайртайгаа, хүүхэн өөрт нь ямар их хзрэгтэй байгаа тухай зогсолтгүй ярин хөл гуяыг нь зай завсар үлдээлгүй үнсжээ. Эр хүний мөрөөс болсон хөөрхий зэрэмдэг бүсгүй тачаадан тэсгэл алдахад нь Тоби түүнийг тэврэн авч буйдан дээр хэвтүүлэн дарж авлаа. Тэр өдөртөө мань эр Элис Теннерийнд нүүж иржээ. Тоби шөнө орондоо хэвтэж байхдаа хувь заяа нь түүнийг айдас хүйдэст зовлонгоо хуваалцах, сэтгэл зүрхээ уудлан ярих анд нөхөр үгүйлсэн золгүй нэгэн ганцаардсан бүсгүйтэй холбосныг ухаарчээ. Элис Бостон хотод үйлдвэрийн баян эзний гэр бүлд төрсөн агаад эцэг нь охиныхоо нэр дээр банкинд үлэмж их мөнгө хийсэн ч гэлээ түүний төлөө өчүүхэн төдий ч цаг зав гарган анхаарал тавьдаггүй нэгэн байжээ. Элис театрт ухаан тавин дурлаж жүжигчин болохыг хүсч байтал коллежид суралцаж байхдаа мэдрэлийн саа өвчин тусаж бүсгүйн мөрөөдөл бөхөж, эл өвчин нь түүний амьдралыг орвонгоор нь эргүүлсэн тухай Тобид ярьжээ. Элистэй сүй тавьсан залуу эр ирээдүйн эхнэр нь үүрдийн зэрэмдэг болсныг мэдмэгц түүнээс нүүр буруулан зугтсан аж. Ингээд Элис сэтгэл зүйч эмчтэй ханилан суутал нөхөр нь хагас жилийн дараа амиа егүүтгэсэн тэр цагаас хойш түүний хайр дурлал, дур тачаал нь торонд хашигдан, дотроо буглаж бөглөрчих шиг болсон байв. Гэтэл идэвхтэй оргилон байсан галт уул дэлбэрэн халуун лав хаяагаа зад татан тал бүр тийш өөрийн замаар урсаж, өтгөн хар хуй салхи намжих тэр нэгэн агшинд Элис ямар их ядарснаа мэдэрч хэцүү бэрх дарамтаас ангижран, бие сэтгэлийн жаргалыг нэгэн зэрэг амсжээ. Цадаж ханахаа мэдэхгүй Тоби Элисийг дахин дахин шунаглан эзэмдэж хүүхэн ер бусын онго орсон залуу эрийн тачаалд ухаан балартах шахна. Тэр аварга том эдээрээ хүүхнийг цоо хатгачих шахаж, хамаг биеийг нь илэн энхрийлэн янаглах авай. -Өө хайрт минь, би чамд ямар их хайртай гээч! Тэнгэр минь, ямар жаргал вэ? хэмээн хүүхэн ёолон мурилзана. Гэвч тун удалгүй Тоби сургуультай хамаатай бүхий л асуудал дээр Элис үргэлжид асга хад мэт хатуу чанд зогсдог болохыг нь ойлгожээ. Тэрээр дараагийн жүжигт дүр өгөхийг, найруулагчтай танилцуулж, студийн захиралуудтай ярьж өгөхийг залбиран гуйсан авч Элисийг ятгаж чадна гэдэг нь хадан уулыг улаэн гараараа нураахтай адил, бүх юм талаар өнгөрчээ. -Эрт том дүр авах нь бушуу туулай борвиндоо баастайн үлгэр шиг чи ирээдүйгээ баллах болно, хонгор минь! Итгэж үзээрэй. Анхны сэтгэгдэл хамгийн чухал гэдгийг санаж яв. Хэрэв студийн агентуудад таалагдахгүй өнгөрөх аваас чамайг үзэхээр дахин хэн ч, хэзээ ч ирэхгүй. Сайн бэлтгэх хэрэгтэй. Ийнхүү Элис Теннер амнаасаа болгоомжгүй үг унаган, түүний дайсан болжээ. Тэгэхээр энэ хүүхэн түүний эсрэг байх нь ээ! Тоби уураа барин аль болох эелдэг байхыг хичээв. -Тэгэлгүй яах вэ, чиний зөв. Гагцхүү надаа тэвчин хүлээх чадал алга. Надад итгэ, би хар амиа бодож амжилтанд хүрэх гзсэн юм биш, чамайг надаар бахархаасай гэсэн юм. -Нээрээ юу?! Өө Тоби, би чамд хайртай! -Би ч гэсэн чамд хайртай, Элис. Тоби өөрийг нь эрхэмлэн хайрладаг хүүхний нүд рүү энхрийлэнгүй харлаа. Тэр санасандаа хүрэх замд нь хөндөлдөөд байгаа энэ өөдгүй амьтныг залилах арга олохдоо л олно гэдгээ сайтар ойлгожээ. Тоби хүүхнийг үзэн ядаж догь янхан ч хийж зүрхлэмгүй тийм үйлдэл хийхийг шаардаж түүнийг гэсгээн цээрлүүлэх болжээ. Элис эрхшээлд нь орон, үйлдэл бүхнийг нь зөвшөөрөн байхад Тоби түүний шинэ арга бааш сурсан хавдаа урам хайрлан илэх эзэн мэт загнан хариу илэхэд, хүүхэн амрагтаа таашаал өгсөндөө сэтгэлийн жаргал амсаж байв. Өөрийгөө танилцуулах түүний төлөвлөгөө биелэж, Элис Теннер "Мастер" бүлгийн оюутнууд ирэх баасан гаригт ахлах курсынхан болон урьсан зочдод зориулан концерт тоглох болсныг дуулгажээ. Оролцсон хүн бүр өөр еөрийн номер тоглох тул Тоби өглөөнөөс үдшийн бүрий хүртэл давтан сургуулилжээ. Чингээд хүсэн хүлээсэн гайхамшигт өдөр нь болжээ. Тоби хичээл тармагц бөндгөр жүжигчин Каренд дөхөн очиж, -Чи надад нэг тус болохгуй юу? гэж хайнгадуухан асуув. -Тэгэлгүй яахав, Тоби хэмээн хүүхэн баясан хариуллаа. Тоби Карены амны муухай үнэрээс зайлсхийн арагш алхам ухраад, -Хуучин андаараа даажигнах гэсэн юм. Чи Клифтон Лоренсын нарийн бичгийн дарга руу утасдаад Сэм Голдвины туслах ярьж байна гэж танилцуулаад, ноён Голдвин концер-тонд хүрэлцэн ирж залуу, авьяаслаг хошин жүжигчинг ирж үзээч гэж урьж байна. Кассанд түүний билетийг орхино гэж хэлээдхээч гэв. Карен Тобиг гайхан ширтээд, -Тэнгэр минь, Теннер авгай мэдвэл намайг цаазаар авна даа! "Мастер" бүлгийн жүжгийн тоглолтонд гадны хүн оруулдаггүйг чи мэднэ шүү дээ! -Бүх юм зүгээр өнгөрнө, надад итгэ гээд Тоби хүүхний гараас барин, наалинхайтан базаад, -Чи өнөөдөр завтай юу? гэвэл бөндгөр Карен шүлсээ гүд хийтэл залгиад, амьсгаа нь оволзон, -Ү... үгүй, хэрэв чи нэг тийш явахыг хүсч байвал завтай гэв. -Тун их хүсч байна. Зүгээр ч нэг явахгүй шүү. Гурван цагийн дараа өөрийн мэдэлгүй болсон Карен бүсгүй Клифтон Лоренсын ажил руу утасджээ. Асар том танхим оюутан сурагчид, зочдоор пиг дүүрчихсэн, харин Тоби гуравдугаар эгнээний захад суугаа нэгэн эрээс хараа салгасангүй. Тэрээр Лоренс шиг хүн доожоогүй арга залийг нь гадарлан түүний башир арга нь амжилтгүй болох бий гэхээс үнхэлцгээ хагартал айж байтал аз болоход тэгсэнгүй. Лоренс тоглолт үзэхээр хүрэлцэн иржээ Тэгэхээр мань эр сэжиг хар авсангүй бололтой. Энэ үед тайзан дээр "Цахлай" жүжиг тоглож байв. Тоби энэ бүхэн Лоренсыг залхаан тэрээр гараад явчих вий гэхээс шээс алдатлаа айн дотроо залбирсаар. Арай гэж жүжиг дуусан жүжигчид мэхийн ёслоод тайзны араар орж, Тобигийн гарах ээлж болов. Ердөө хамар дор хажууханд нь гуравдугаар эгнээнд түүний ирээдүйг шийдэж чадах хүн суугааг эс мэдсэн Элис тэнгэрээс буугаад ирэв үү гэлтэй гэнэт дэргэд нь ирчихсэн түүнд амжилт хүсэн шивнэж байлаа. Тоби Элист талархан, дахин нэг залбирчихаад мөрөө цэхлэн тайзан дээр гарч, үзэгчдэд хандан хүүхдийн гэнэн инээмсэглэл илгээлээ. -Хэлло! Намайг Тоби Темпл гэдэг. Сонин нэр байгаа биз? Миний бодлоор үр хүүхэдтэй болмогц бүх эцэг эхчүүдийн тархи толгойд нь есөн шидийн золигийн бодол эргэлддэг байгаа юм. Би ээжээсээ яагаад надыг Тоби гэж нэрлэх болсныг асуусан юм. Гэтэл ээж маань миний хушгыг анх хармагц хажуу айлын нохой тэр даруй санаанд нь орж ирмэгц түүний нэрийг өгчихсен гэнэ билээ! Үзэгчид балчир хүүхдийн гэнэн нүдэлсэн хзвтээ хонь үргээхээргүй номхон залууг харан инээдээ барьж чадахгүй хөхөрцгөөв. Чансаа муутай түүний тоглолт шаардлага хатуутай үзэгчдийг цухалдуулсангуй, харин ч бүр эсрэгээр сэтгэл уяраам Тобиг харсан үзэгчид өхөөрдөн, хамгаалах эл их хайр ивээл нь Тобигийн зүрхийг бүлээцүүлэхэд тэрээр ер бусын баяр баясгаланд автан хөөржээ. Мань эр ээлж дараалан алдарт хошин жүжигчин, кино одод, жүжигчдийн дүрд хувиран тоглоход, зааланд түүнийг бахдах орилоон, алга ташилтын тасралтгүй нижигнэнэ. Үзэгч олны сэтгэл хөөрөн хөгжиж тачигнасан инээд чих дөжрем сонсогдож ухаан нь ууланд гарчихсан Тоби дүрдээ уусан хөгжиж байтал нэгэн зүйл түүний анхаарлыг гэнэт татсанд тэрээр үзэгчид тийш анзааран харвал Клифтон Лоренс заалаас гарч явах нь тэр. Бүхэл орой харанхуй манан дунд хөвөлзөн өнгөрлөө. Концертын дараа хатагтаи Теннер, Тобитой уулзан, -Чи гайхалтай байлаа, хонгор минь. Би... гэлээ. Зовхи нь буусан Тоби амраг бүсгүйнхээ царайг харж ч зүрхэлсэнгүй, хэн нэгэн нь түүнийг харан элэг доог хийх болов уу ч хэмээн бодох тэнхэлгүй болжээ. Гагцхүү өөрийн зовлон шаналалтайгаа үлдэн сэмэрсэн сэтгэлийнхээ зовлонг давж гарахыг л хүсэж байлаа. Хамаг хүсэл мөрөөдөл нь өршөөл энэрэлгүй үнэнд гүйцэгдэн нэгэн мөчид сарнин үгүй болжээ. Тэр өөрийн амжилт олох боломжоо алдсан бололтой. Клифтон Лоренс Тобигийн тоглолтыг дуустал үзэх нь бүү хэл тоглолт шувтрахыг нь ч хүлээсэнгүй. Лоренс авьяастныг таньж илрүүлэхдээ чадварлаг агаад түүний үйлчлүүлэгчдийн олонхи нь жинхэнэ мэргэжилтэн, гялалзсан жүжигчид байдаг билээ. Хэрэв тэрээр Тоби мэтийн хүмүүстэй ажил хэргийн холбоо тогтоох хэрэггүй хэмээн үзсэн бол... Тоби дотор нь муухайран, гэдэс нь базлахыг мэдрэв. -Салхинд жаал алхая гээд Элисийг харалгүйгээр доош тонгойн арай ядан хэлэв. Ингээд тэрээр америкийн алдарт "Коломбиа Пикчерз", "РКО", "Парамаунт" кино студийн дэргэдүүр Вайн, Гауэр гудамжаар дэмийртлээ холхисонд хаалга үүд нь ягштал түгжээтэй ажээ. Тоби цааш эргэн Голливудын цэцэрлэгт гудамж руу эргэн алхаад толгод дээрх анивчин жирэлзэх "Голливудлэнд", "Голливудын орон" гэсэн асар том хаягийг толгой өргөн харав. Үгүй дээ, ийм орон байдаггүй юм, энэ чинь ердөө л ухаанд нь ухна ишиг үхсэн амьтнаас гарах хийрхүү мөрөөдөл, эгэл жирийн зуу зуун хүнийг кино од болон дэлхийд дуурсагдах гэсэн өөрийн мэдэлгүй ухаангүй оролдлого хийлгэхээр өөртөө татагч усны эргүүлэг. "Голливуд" гэгч нь тэр чигээрээ соронз гэсэн үг, ид шид гайхамшиг бүхэн бодит зүйл болдог илбийн орон, бүтэшгүй хий хоосон амлалтаар дурыг татагч урхи, итгэлийн тухай дуу аялан эцэст нь хайр найргүй устгагч хөг аялгуу. Энэ урт шөнийн туршид Тоби цаашид юу хийж хэрхэн амь зуухаа шийдэхийг оролдон гудамжаар хэсүүчлэн тэнэв. Өөртөө итгэх итгэл нь эргэлт буцалтгүй нурж, өөрийгөө юу ч чаддаггүй, хэнд ч хэрэггүй мулгуу амьтан хэмээн бодов. Бүх л амьдралынхаа турш Тоби зөвхөн жүжигчин болж, хүмүүсийг хөгжөөн зугаацуулж тэдэнд баяр баясгалан бэлэглэхсэн гэж эрмэлзэж байсан, гэвч өдгөө эл итгэл найдвар нь утаа мэт замхарч, уйтгарт амьдрал, утга учиргүй хөдөлмөр эрхлэн амьдралынхаа эцсийн мөчийг хүртэл үйлээ эдлэх торонд суугаа сармагчин мэт амьдрах болох нь. Шалихгүй амьтан, хэнд ч танигдаагүй шалихгүй амьтан. Ийм нэгэн хүн байдаг юм гэж түүний тухай нэг ч хүн мэдэхгүй нь. Тоби ганцаардлын уй гашуун амсуулан ар араасаа хөвөрч байсан саарал өдрүүдийн тухай, хэрэн тэнэсэн нэр усгүй, ялгагдах юмгүй хотуудын тухай, алга ташилт, түүнийг элэглэн инээх, хайрлах, басамжлах хүмүүсийн тухай бодлоо. Тэрээр өнгөрсөн, ирээдүйнхээ тухай, өөрийн үхэл мөхлийн тухай бодоход дотор нь харанхуйлан цурхиран уйллаа. Тоби үүр цүүрээр Элистэй амьдарч буй цэвэрхэн шаварсан сууцандаа эргэн ирж унтлагын өрөөндөө нойрсож буй эмэгтэйг харан зогслоо. Тэрээр хүүхэн түүний мөрөөдөл хүсэлдээ хүрэх үүд хаалгыг нээгч шидэт түлхүүр гэж ихэд найдаж байсан, гэтэл бүх юм талаар өнгөрчээ. Эндээс түргэхэн явах хэрэгтэй. Гагцхүү хаашаа тэр билээ? гэдгээ Тоби мэдэхгүй байв. Мань эр хэдийн эрийн цээнд хурч, хорин долоон насыг зооглочихсон байдаг, гэтэл ирээдүй нь? Бүх юм дууссан. Бүх юм. Тэнхээ нь барагдсан Тоби буйдан дээр лагхийтэл суун нүдээ анин, нойрноос сэрж буй их хотын чимээг чагнан суув. Бүх хотуудын өглөөний дуу нэг л хэвийн адилхан, тэрээр Детройт хотоо дурсав. Ээжийгээ дурсав. Хараач ээж нь гал зуухандаа зогсчихоод алимны бялуу хийхээр гурил зуурна. Тоби тосонд жигнэж буй алимны үнэртэй холилдон ханхлах бүсгүй хүний өвөрмөц үнэрийг мэдрэх шиг санагдан, "Тэнгэр Бурхан чамайг агуу хүн болоосой хэмээн хүсч байна" гэж ээжийнхээ хэлэх үгийг сонсох шиг болов. Ингээд Тоби гэнэт асар том тайзан дээр ганцаар зогсчихсон, прожекторын хурц гэрэл нүдийг нь гялбуулан байх авч харамсалтай нь өөрийн тоглолтоо таг мартчихсан, нэг ч үг ганхийж чадахгүй зогсож байв. Тоби айдаст автан эргэн тойрон харвал бүх үзэгчид суудлаасаа ухасхийн босч Тоби рүү дайран түүнийг алахаар гүйлдэн ирэх чих дөжрөм нижигнээн сонсогджээ. Тэдний энэрэл хайр нь үзэн ядалт болон хувирч хүмүүс бүслэн барьж авахыгхичээн оролдон, -Тоби! Тоби! Тоби! гэцгээнэ.
Тоби гэнэт цочин сэрвэл хоолой ам нь хатчихсан, толгой нь тугалгаар цутгасан мэт хүндэрнэ. Элис Теннер дээрээс нь тонгойн мөрнөөс нь угзчин, -Тоби! Хурдал! Клифтон Лоренс ярья гэж байна гэв. Клифтон Лоренсын албан контор Уимшираас чанх урагш Беверли-драйв дахь бага шиг тансаг байшинд байрлах агаад хананд нь францын импрессионист үзэл баримтлагчдын зураг өлгөсөн, эмх замбараагүй уран зураг бүхий хар ногоон өнгийн гантиг ханан зуухны өмнө сийлбэртэй модон сандал, буйдан, уран нарийн хийцтэй жижиг ширээг өнгө үзэмж хослуулан тавьсан байлаа. Тоби урьд өмнө ийм чамин тавилгыг хэзээ ч үзээгүйсэн. Гуалиг биетэй нарийн бичгийн дарга бүсгүй цай аягалах зуур, -Ноён Темпл, танд хэдэн саахар хийх вэ? гэлээ. Ноён Темпл гэнэ үү! -Хэрэв болгоовол нэг ширхэгийг хийчих. -За тэгье ээ гээд бүсгүй үл мэдэг жуумалзаад гарч одов. Нимгэн гангар шаазанд аягалж өгсөн эл цайг чухамдаа Англиас Лоренсод тусгайлан захиалж оруулж ирдэг, дээд зэргийнх гэдгийг Тоби огт мэдсэнгүй, ердөө л гайхалтай сайхан амтыг нь мэдэрчээ. Тасалгаанд байгаа бүхэн бүгд ер бусын тансаг, өрөөний эзэн гавшгай хөдөлгөөнтэй тагжгар эр өөдөөс харсан буйдан сандалд суугаад түүнийг анхааралтай ширтэнэ. Клифтон Лоренс Тобигийн төсөөлж байснаас намхан нуруутай ч гэлээ түүнээс ямар нэгэн, захирах татах хүч гарч буйг нь илт мэдрэгдэнэ. -Надыг урьсанд яаж талархалаа илэрхийлэхээ мэдэхгүй байна хэмээн Тоби яриагаа эхлэн, -Өршөөгөөрэй, заль хэрэглэн таныг хуурах хэрэг гараад!... Клифтон Лоренс толгойгоо сэгсрэн хөгжилтэй инээгээд, -Надыг уу? Хуурсан гэж үү? Би өчигдөр Голдвинтэй хооллоод таны авьяастайг үзэж мэдэхээр концертонд орсон, энэ нь ч талаар өнгөрсөнгүй, та ч шазруун зоримог юмаа! -Гэхдээ та гараад явчихсан! гэж Тоби халаглан хэлэв. -Хонгор минь, түрс ямар амттайг мэдэхийн тулд заавал бүтэн лаазыг идэх албагүй биш үү? Хормын дараа гэхэд тантай уулзах ёстойг би ойлгосон юм. Цөхрөнгөө барсан харанхуй шөнийн дараа Тобиг баяр баясгалант сэтгэлийн хөөрөл эзэмдэн толгой эргэм өндөрт гарч, амьдрал урьдын адил түүнд инээмсэглэн. . . -Танд хамаатай нэг совин татаад байна, Темпл ээ гээд Лоренс толгой дохин, -Бид амжилтанд хүрнэ. Би аль эртнзэс шинэ залуу жүжигчидтэй ажиллан, тэдьийг алдарт хүргэвэл зүгээрсэн гэж бодох болсон юм гэв. Баяр баясгалан гэгч хүчит давалгаа Тобиг хаман авч хөл нь газарт хүрэхгүй хөөрсөн залуу эр үсчин цовхчиж орчлон ертөнц даяар, "Клифтон Лоренс миний агент болохыг зөвшөөрч байна! Лоренс шүү дээ!" хэмээн хашгичихыг хүсч байлаа. -... тантай ажиллана, гэхдээ нэг болзолтойгоор гээд Лоренс үргэлжлүүлэн, -Бүх зүйл дээр миний зааврыг дагах ёстой. Би төрхгүй аашлахыг тэвчихгүй! Ганц л удаа үгнээс зөрөх аваас бидний хооронд бүх юм дуусах болно, ойлгов уу? гэв. -Ойлголоо, эрхэм ээ. Тэгэлгүй яахав хэмээн Тоби яаран толгой дохив. -Хамгийн гол нь та чанд суралцах ёстой. Та тэсвэрлэхийн аргагүй муу зүйл хийвэл бүх юм өнгөрнө. Хошин жүжиг хамгийн доод төрөл юм шүү хэмээн инээмсэлэн хэлэв. Гэнэт Тобигийн амьсгаа нь давхцаад ирлээ. Тэгэхээр Клифтон Лоренс түүнтэй хамтран ажиллах гэсэндээ биш, харин ажил руу нь бодлогогүй зан гарган утасдсаных нь төлөө даажигнахаар түүнийг урьжээ. Тэр... Тагжгар агент яагаад ч юм сүүлчийн цохилт өгөх гэж яарсангүй. Үүний оронд түүнд, -Өчигдөр би сайн дурынхны концерт үзсэн, та ч тэдэнтэй адилхан сонирхогч! гэчихээд тэрээр босон fрөөн дотуураа холхиж эхлэв. -Таны чадал чансааг, од болоход юу дутаад байгааг тань би тайлбарлахыг хүсч байна. Тоби хөдөлж чадахгүй айн хөшчихжээ. -Таны тоглолтоос чинь эхлэе. Дэндүү завхай байна! -Таны эөв өө, эрхэм ээ} тайзан дээр тийм ч зохимжгүй... -Цааш нь. Танд ямар ч урлаг алга. Тоби өөрийн эрхгүй нударгаа зангидав. -Гэвч үзэгчид, минийхээр бол... -Цааш нь, та зев хөдөлгөөн хийж чадахгүй, тээрэм адил гараа сарвагануулж байна. Тоби юу ч дуугарсангүй. Агент түүнд дөхөн ирээд Тобигийн дотор санааг нь уншиж байна уу гэлтэй дээрээс нь доош нэвт шувт ширтээд, намуухан дуугаар, -Хэрэв тэгтлээ муу байгаа, бол энд юу хийж байгаа билээ гээд өөрөөсеө асуугаач? Танд заяасан ийм чухал эрдэнэ мэт чадварыг мөнгөөр худалдаж авч болохгүй гэж ойлгосон учраас таныг урьсан юм. Үзэгчид тайзан дээр таныг дөнгөж үзээд гар сунгаж байна. Тэдний хайр ивээлийг ингэж ч эзэмдэхгүй, тэд таныг зүгээр ч нэг сайшаагаагүй. Энэ юу гэсэн үг болохыг ойлгож байна уу? Тоби цээж дүүргэн гүн амьсгаа авлаа. -Надад тайлбарлаад өгеөч. -Төсөөлж байгаагаас чинь ихийг тайлбарлаад өгье. Дээд зэргийн зохиомж, сайн найруулагч байхад таа агуу жүжигчин болно гэх нь тэр. Тоби Клифтон Лоренсын ид шидэт үгсийг бахдалтайгаар сонсоод сэтгэл нь дахин хөдлөн энэ хормоос эхлэн амьдралын утга учир бүхэн нь биелэн, аль хэдийнэ ээжийнх нь амласнаар дэлхийд алдартай од болсон мэт санагджээ. -Жүжигчин хүний, ялангуяа хошин жүжигчний амжилтанд хүрэх түлхүүр нь түүний өөрийн онцлог нь. Түүнийг худалдаж, дуурайж болохтүй, гагцхүү түүнтэйгээ төрдөг юм. Та азтай хүн, залуу минь, ийм азтай төрөх нь зуун жилд нэг удаа тохиодог юм гэснээ алтан цагаа хяламхийн харснаа үргэлжлүүлэн, -Би бүгдтэй тохиролцсон, өнөөдөр 14 цагт 0' Хэнлон, Рейнжер хоёртай уулзана. Эд хошин шогийн ертөнцдөө шилдэг зохиолчид нь тэд хамгийн алдартай хошин шогчдод ажилладаг юм гэв. -Надад тийм их мөнгө... гэж Тоби сандран бөвтнөлөе. Клифтон Лоренс хайнгадуухан гараа савчин, -Бүү санаа зов, хонгор залуу минь. Эхний шагналаа авсныхаа дараа, хожим төлнө биз хэмээв. Тоби Темплийн явснаас хойш Лоренс түүний тухай бүлтгэр цэнхэр нүдэлсэн гэм хоргүй царайг бодон инээмсэглэсээр суужээ. Клифтон шинэхэн жүжигчинтэй сүүлчийн удаа ажил хэргийн холбоо тогтоосноос хойш олон жил өнгөрчээ. Түүний үйлчлүүлэгчид нь бүгд нэртэй хүмүүс байсан тул шилдэг студид тэдэнтэй байнгын гэрээ байгуулахыг санал болгоно. Гэвч агент эр ажлаасаа ийм баяр баясгалан амсалгүй уджээ. Урьд нь өдөр бүр түүний үйлчлүүлэгчид тулалдаанд ялсан мэдээ дуулдаж байв. Лоренс туршлагагүй, шинэ залууг авч дээд зэргийн жүжигчин болгож чадах бол буу? гзсэн эсэргүүцэлтэй тулгаран энэхүү амаргүй даваа нь түүнийг олон сайхан агшинтай учруулах болно доо. Залуу түүнд үнэхээр таалагдаж байлаа. Уулзалт Лос-Анжелесийн баруун зүгт орших Пикогийн цэцэрлэгт гудамжин дахь "XX зуун Фокс" студэд О' Хэнлон, Рейнжер нарын өрөөнд боллоо. Тоби, Клифтон Лоренсынхтай адил тансаг орчинд орох юм бодтол зураг авах талбайн цаахна ягтаа тулсан эмх замбараагүй нэгэн өрөөнд орж явчихав. Сунасан нэхмэл хантаазтай дунд эргэм насны салан палан нарийн бичгийн дарга бүсгүй Тобиг ханыг нь ногоон тосон будгаар будсан заваандуу өрөөнд оруулав. Уйтгар төрүүлсэн хананд дартс тоглоомын бай, "ИРЭЭДҮЙ ӨӨД ХАР" гэсэн бичигтэй пайз өлгөсөн нь бага зэрэг амь оруулан сэргээх мэт санагдавч сүүлийн үсэг нь зайгүйдсэнээс дээр дээрээс нь давхарлан биччихжээ. Эвдэрхий туузан хөшигний цаанаас нэвтлэн орж ирэх нарны туяа самалдаг болтлоо элэгдсэн хүрэн хивсэн дээр тусна. Зовлон үзсэн бичгийн ширээн дээр гар бичмэл, харандаа, ууж дуусгаагүй кофены үлдэгдзлтэй цаасан аяга хөглөрнө. -Хэлло, Тоби! Замбараагүй байгааг минь уучлаарай. Үйлчлэгчийн маань амралтын өдөр! гэж өрөөний эздийн нэг залуу эр мэндлээд, -Намайг 0' Хэнлон гэдэг. Харин энэ хүнийг. . . түүнийг хэн гэдэг.. .гэв. -Рейнжер. -Өө тийм л дээ, саналаа. Рейнжер. О' Хэнлон аварга том махлаг биетэй, эвэр хүрээтэй том шилний цаанаас сүүмийсэн хараа муутай нүдтэй, харин Рейнжер нь эсрэгээр жижигхэн, туранхай биетэй, тэд хоёул гуч эргэм настай, арваад жил хамт ажиллан жүжигчдийн хүрээнд ихээхэн нэртэй болжээ. Зочин залуу дарвайн инээгээд толгой дохин, -Миний ойлгож байгаагаар бол та нар надад хошин шог зохиол бичиж өгөх нь ээ дээ, залуус аа гэлээ. 0' Хэнлон, Рейнжер хоёр харц солилцоод Рейнжер, -Лоренс таныг Америкийн шинэ секс-симбол болно гэж үзэж байх шиг байна. Алив таны юу чаддагийн үзье! Бэлэн номер байна уу? хэмээн даруухан өнгөөр хэллээ. -Тэгье л дээ гэж Тоби хариулав. Тэрээр Клифтон тоглолтыг нь хэрхэн үнзлснийг санавч өөртөө итгэх итгэл нь хаашаа ч юм замхран алга болчихов. Хоёр зохиолч буйдан дээр гараа зөрүүлэн элгээ тэврэн сууцгаав. -Алив биднийг нэг хөгжөөгөөдөх! гэж О' Хэнлон хүслээ. Тоби хоёр эрийг гайхан харж, -Энд үү? хэмээн асуув. -Танд юу хэрэгтэй байна гэж? Симфони найрал хөгжим үү? гэж Рейнжер ёжтой асуугаад О' Хэнлонд хандан, -Хөгжмийн хэлтэс рүү утасдаад ирж чадах уу асуугаадах гэлээ. "Новшийн амьтад байх шив. Би та нарт үзүүлээд өгнөө, гайгүй" Тэрээр сая л нэг юм тэдний юу сэдсэнийг нь ойлгожээ. Тэд шалгасан дүр үзүүлчихээд Клифтонд, юунд ч тохирохгүй этгээд юм гэж хэлэх нь л дээ. За яах вэ, тэдэнд тэгж доромжлуулахгүй шүү! Чингээд тэдэнд хуурамч инээмсэглэл илгээгээд алдарт хошин шогч Эббота, Костелло хоёрыг дууриан элэглэж, "-Хөөе, Лу чамд ичгүүртэй биш байна уу? Чи яг л тэнүүлчин аятай харагдаж байна. Чи яагаад ажилд орохыг хүсэхгүй байгаа юм бэ? ! -Би ажилтай л байгаа шүү. -Тийм үү, ямар ажилтай болоо вэ? -Ажил хайх. -Үүнийгээ ажил гээд байгаа юм уу? -Тэгэлгүй яах вэ. Бүхэл өдөржингөө, өглөөнеөс орой хүртэл ажилтай, тэгээд орой яг 7. 00-д гзртээ оройн хоолондоо ирнэ." Хоёр зохиолч Тобигоос нүд салсалгүй ширтэн, сонжин дүгнэлт хийн хэсэг сонсож байснаа түүнийг өрөөнд эгээ л байхгүй байгаа мэт өөр хоорондоо ярьж эхлэв. -Тэр биеэ авч явж чадахгүй байна. -Яг л мод хөрөөдөж байгаа шиг гараа савчиж байна. -Түүнд модчины тухай ганц хүний яриа бичиж өгөх үү? -Дэндүү мэрийгээд байна. -Үг нь үү! ЁСТОЙ хар дарсан зүүд шиг. Тобигийн уур нь хүрэн, улам цухалдсаар. "Энд үлдэн хоёр солиотны доромжлохыг сонсох албагүй! Тэдний бичихчээн аядсан зохиолч дээ, тэнэг үгний цуглуулга л байгаа биз!" Ингээд цаашид эдний чалчаа үгийг тэсвэрлэх аргагүй болж уурандаа чичигнэсэн хоолойгоор, -Та нар надад хэрэггүй, муусайн хүний оронцогнууд! Зочилсонд баярлалаа хэмээн бахирчихаад үүд рүү хар хурдаараа гүйлээ.
Рейнжер үнэн голоосоо гайхан харайн босоод, -Хөөе! Чи яав аа! гэв. Тоби уурласандаа байж ядан огцом эргэн харж, -Та нар ойлгохгүй байна, тийм үү? Та нар... та нар... Тэр хэлэх үг олдсонгүй, нулимсаа арайхийн хүчлэн барьлаа. Рейнжер тээнэгэлзэн О' Хэнлоныг ширтсэнээ, -Бид түүнийг гомдоосон бололтой хэмээв. -Ээ Бурхан минь! Тоби биеэ эзэмдэхийг хичээн, гүн амьсгаа аваад, -Та хоёр сонсож бай! Би нар нарт таалагдах үгүй нь надад огт падгүй, гэвч. . . -Би зүгээр л сонжсон юм аа! хэмээн О' Хэнлон дуу алдав. -Бид чамайг аятайхан залуу гэж бодож байгаа шүү! гэж Рейнжер хэллээ. Яах учраа олохоо байсан Тоби тэднийг ээлжлэн харав. -Юу? Та нар, ямар зан гаргаснаа, яг л... -Тоби, чиний юу болохгүй байгааг мэдэх үү? Чи өөртөө ердөө ч итгэлгүй байна! Тайвширч үз. Мэдээж чи их суралцах хэрэгтэй, нөгөө талаас нь хэлэхэд чи Боб Хоуп байсан бол энд сууж байх гүйсэн. -Яагаад гэдгийг мэдэж байна уу? Боб өнөөдөр Кармелд байгаа гэж 0' Хэнлон үг хавчуулав. -Гольф тоглож яваа? Чи гольф тоглодог уу? гэж Рейнжер сонирхов. -Үгүй. Хоёр зохиолчийн бүр урам хугарчээ. -За тэр харав уу, тэгэхээр гольфийн тухай хошигнол хийж таарахгүй нь. Чөтгөр ав гэж! О' Хэнлон харилцуур авлаа. -Кофе аваад ир, дуулав уу, гэснээ Тобид хандан, -Хичнээн хүн агуу хошин жүжигчин болохыг хүсдэгийг мэдэх үү? гэж асуувал Тоби толгой сэгсэрлээ. -Одоохон хэлээд өгье. Үүн шиг амархан юм хаа байх билээ. Гурван сая долоон зуун хорин найман сая хүн. Шөнийн цагаар гарч ирж язганалддаг жоом шиг. . . Гэвч зөвхөн ганц нь оройд нь хүрч чадна. Бусад нь бүх л насан туршдаа балчиг намагт амьдрах болно. Хошин шог нь тун нарийн урлаг. Жинхэнэ инээд бэлэглэнэ гэдэг тун хүнд, хошин элэглэгч, хошин жүжигчин байх нь хамаагүй эрч хүч шаарддаг ажил. -Ялгаа юу байна? -Асар их ялгаатай. Хошин элэглэгч нь шог яриа ярьдаг бол, хошин жүжигчин нь инээдэмтэй жүжиглэл хийдэг юм. -Аз нь шовойсон хошин элэглэгч нь амжмлтанд хүрч байхад харин нөгөө нэгийг нь яагаад ялзарсан лоолиор шиддэг юм бол гэж чи хэзээ ч юм уураг тархиндаа тунгаан бодож үзсэн үү? гэж зохиолч Рейнжер нухацтай гэгч нь асуув. -Магадгүй, текстнээс бүх юм шалтгаална биз хэмээн Тоби зохиолчдод зулгуйдан хариулав. -Ээ нохой долоо гэж! Сүүлийн үеийн шилдэг хошин үгийг Аристофан бодож олсон юм. Гэхдээ сэдэв нь үндсэндээ нэг. Жорж Бернс бусад элэглзгчдийн ярьсан бүх онигоог тоть мэт нэгд нэгэнгүй давтаж байгаа атлаа хавьгүй их амжилтанд хүрч байна. Яагаад гэдгийг мэдэх үү? Бернс бол өөрийн гэсэн онцлогтой бие хүн. Өөрийн гэсэн онцлог гэнэ ээ! Клифтон Лоренсын хэлзэд байсан онцлог шив! -Өөрийн эрхэм онцлогоороо эхлээд, дараа нь түүнийгээ ааш авир болгох хэрэгтэй. Хоупыг аваад үзье л дээ. Мань эр тайзан дээр гарч ирээд Беннигийн хошин яриаг ярьж алдвал үзэгчид түүнийг шоолж исгэчиж гарна. Яагаад тэр вэ? Яагаад гэвэл Хоуп өөрийн гэсэн дүртэй учраас үзэгчид түүнээс хурц ухаан шаардсан хошигнолыг хүсэн хүлээдэг юм. Хоуп бусдын дутагдлыг гярхай ажиглагч хотын ёжтой ихэмсэг залуугийн, ухаантай хүмүүсийн дүрийг бүтээсэн. Харин Жек Бенни бол тэс өөрөө Хоупын эсрэг дүрийг бүтээдэг. Ах дүү Маркс, Фред Аллен хоёр ч мөн адил. Тэгвэл одоо чамайг аваад үзье л дээ. Чиний гол асуудал юу вэ гэдгийг мэдэж байна уу? Чи бусдаас чимх чимхийг авч, алдарт хошин шогчдыг элэглэж байна. Бүх л насаараа тарчигхан баар клубээр явна гэвэл энэ ч дажгүй л дээ. Хэрэв зээ бие хүн больё гэж бодож байгаа бол өөрийн гэсэн дүрээ бүтээх хэрэгтэй. Өөрөөр хэлбэл чамайг тайзан дээр гарч ирмэгц ам нээж амжаагүй байхад чинь тэдний өмне өөр хэн ч биш, гагцхүү Тоби Темпл зогсож байгааг үзэгчид ойлгох ёстой! Мэдэв үү? -Мэдлээ. -За тэгэхээр чамд ямар эрхэм чанар байгааг чи мэдэх үү? Бусдыг байлдан дагуулах хоншоор байна даа. Кларк, Гейблд дурлачихаагүйсэн бол даруй чамтай сээтэгнэхсэн. Чамд ямар нэгэн дур булаах гэнэн зан байна. Хэрэв бүх юм о кэй болбол сая саяар нь өвөртлөж дөнгөнө шүү гэж О' Хэнлон хэлэхэд, -Ус үзээгүй хормой шуув гэгчээр саяд санаархаад яахав хэмээн Рейнжер үг хавчууллаа. -Бусдад заяагаагүй их юм чамаас гарна. Сүмийн найрал дууны эвэр бүрээч бяцхан хүү ёсгүй хараал урсгахад томчуул яагаад инэздгийг мэдэх үү? Мань хүүг хэлж байгаа хараалыхаа утгыг ойлгодоггүй гэдэгт тэд итгэдэг юм. Чи бидэн дээр хүрч ирээд өөртөө шог хошин зохиомж бичиж өгөх харчуул мөн үү гэж асуусан уу? Үгүй ээ. Манайх номын мухлаг биш, онигоо ч наймаалцдаггүй. Бид чиний тоглох баатрыг бүтээх л гэж энд суугаа. За юу гэмээр байна даа, залуу минь? Тоби зохиолчдыг ээлжлэн хараад жаргал дүүрэн инзэмсэглэлээр инээгээд, -Тэгэхээр ажилдаа ханцуй шамлан орцгоох шив! гэлээ. Тоби өдөр бүр Лоретт Янг, Бетти Грейбл, Виктор Матьюр гээд олон арван кино ододтой нүүр тулан учрах боломжтой студийн томоохон зоогийн танхимд 0' Хэнлон, Рейнжер хоёртой хамт хооллох болов. Тэдний нэг хэсэг нь нийтийн дунд сууж байхад зарим нь төв заалтай зэрэгцээ орших захиргааныханд зориулсан жижгэвтэр танхимд хооллох ажээ. Тоби бүхний танил болсон оддыг харах тун дуртай. Удахгүй, тун удахгүй тэдний нэг болчихоод үзэгчид гарын үсгийг нь гуйх болно. Одоо Тобид хэн ч саад болон зогсоож чадахгүй, гагцхүү алдар нэр хайр хүндлэл түүнийг хүлээж байгаа. Сонин мэдээ сонсон сэтгэл нь хөөрсөн Элис Теннер хүрч ирэн, -Чамайг амжилтанд хүрнэ гэдгийг мэдээд байсан юмаа, хонгор минь. Би чамаар бахархаж байна гэвэл мань эр инээмсэглээд, юу ч дуугарсангүй өнгөрчээ. Бүтээх "дүр" нь ямар байх талаар 0' Хэнлон, Рейнжер нар шаггүй маргалджээ. -Тэр хал үзсэн, хүмүүстэй эвзэ амархан ололцдог, гэвч алхам тутамдаа бүтэлгүйтдэг. -Энэ хүн маань хаана ажилладаг байх билээ? гэж Рейнжер асуув. -Энэ нөхөр ээжтэйгээ амьдардаг. Нэгэн бүсгүйд дурлах авч, гэрлээд гэрээсээ явахаасаа айдаг. Сүй тавиад таван жил болж байгаа. -Үгүй арав байсан нь дээр, тэгвэл хөгтэй биш үү. -Яг зөв! Арав гэчихье! Ийм хүнийг ээж нь ерөөхөөс өөр яахав. Хүү нь хуримын тухай яриа дэлгэх тоолонд ээжийнх нь ээлжит өвчин хөдөлдөг ажээ. "Тайм" сэтгүүлийн газраас ээж рүү нь Үргэлж утасдаж, анагаах ухааны сонин хачин юутайг сонирхож асуудаг. Урьд өмнө мэргэжилтнүүдтэй хэзээ ч ажиллаж үзээгүй Тоби тэдний зөвшилцөхийг сонсон тэдний шүүмжийн бай нь өөрөө болж байгаадаа сэтгэл нь татагдан сууна. Зохиолч эрчүүд Тобид зохиомж бичих гэж гурван долоо хоног зарсны эцэст бичсэнээ үзүүлбэл анх удаагаа жинхэнэ сайн материал үзсэн тэрээр ихэд догдолсон ажээ. Тоби хэд хэдэн санал гаргахад зохиолчид бага сага нэмэлт хийн, мөн нилээдгүй мөр хасчээ. Тоби Темпл тоглолтонд бэлэн болж байтал, нэг өдөр нь Клифтон Лоренс түүнийг дуудуулан, -Бямба гаригийг орой "Боулинг болл"-д ажилла гэх нь тэр. "Сайро" эсвэл "Трокадеро"-д ажиллах гэрээ хэлцэл хийх юм хэмээн бодож байсан Тоби цочирдон агентыг гайхан ширтэв. -"Боулинг болл" гэж... юу байдаг юм. -Уэстерт-авенюд байдаг нэг жижигхэн клуб гэхэд нь урам хугарсан Тоби, -Ийм газрын тухай огт сонсоогүй юм байна гэж хэгжүүрхэв. -Тэд ч гэсэн чамайг танихгүй. Энэ чинь их учиртай, хонгор минь. Хэрэв алдаж балрах аваас энэ тухай хэн ч мэдэхгүй өнгөрнө. Тэгэлгүй яахав, мэдээж Клифтон Лоренсоос бусад нь. "Боулинг болл" нь орон даяар хаа сайгүй тархсан хэдэн арван жижигхэн бохир баартай усны дусал мэт адилхан азгүйчүүдэд зориулагдсан угаадасны нүх гэлтэй. Тоби хотын захын иймэрхүү бяцхан бааруудын босгыг элээн мөн ч их тоглосон доо Энэ мзтийн "клуб"-ууд ихэнхдээ хижээл насны ажилчид, дархчуул, үдэш бүр найз нөхөдтэйгээ ёслолын уулзалт хийгчдэд зориулагддаг ажээ. Эндхийн баар танхимд бархирч чарлан, огтор банзал, хэрээс хэтэрсэн ухлаадастай цамц өмссөн ядарсан үйлчлүүлэгчдийн хөл гарыг нь самардаж, хямд виски эсвэл аяга пиво тулган завхай хошигнол ярьж, өөрийн дураар авирлаж болдог газар. Жүжигчид танхимын тэртээ буланд мөнхийн уйтгартай гурвал хегжимчдийн тоглолтон дор бяцхан тавцанцар дээр тоглодог ажээ. Энэ орой эхлээд нэрт дуучин эр, дараа нь акробатчид, эцэст нь амьдын төдий наж могойтой хамтран тайчих урлаг үзүүлэгчийн тоглолт болов. Тоби тавцанцараас холгүй жижигхэн ширээний ард Клифтон Лоренс, О' Хэнлон, Рейнжертэй хамт сууж байлаа. Тэрээр жүжигчдийн тоглохыг ажиглан, үзэгчдийн сэтгэл санаа ямархан байгааг тааварлахыг хичээн сууснаа, -Пивоны торхонцорууд хэмээн тэрээр тоомжиргүй гөвтнөв. Клифтон хатуухан шиг үг хэльюү гэснээ Тобиг хараад залуу эр үнхэлцгээ хагартал айж байгааг нь анзааран биеэ барьжээ. Агент эр Тобийг иймэрхүү газар олонтоо тоглож байсныг нь мэдэх хэдий ч энэ удаа урьдынхаас тэс өөр байх болно. Залуу эрийн өмнө хатуухан сорил хүлээж байгаа гэж бодов. Лоренс намуухнаар, -"Пивоны торхонцорууд"-ын зүрх сэтгэлийн эзэмдэж чадвал, үнэтэй оргилуун дарсанд дурлагчид чиний жүжиг дээр түрэн орж ирэх цаг ойртлоо гэсэн үг. Тоби энэ хүмүүс үүр цүүрээс үдшийн бүрий хүртэл нуруугаа бөгтийтөл хөдөлмөрлөдөг тул амрахаар нааш ирэхдээ олсон цент бүрээ дэмий үрэхийг хүсдэггүй улс. Эдэн шиг улсыг инээлгэж чадвал бусдыг нь инээл-гэж чадах болно гэжээ. Яг энэ агшинд зарлагч уйтгартай дуугаар тоглолтыг нь зарлахыг Тоби сонсчээ. -Алив хөө, тэдэнд үзүүлээд өг, эр бар минь! гэж О' Хэнлон ерөөлөө. Тоби бослоо. Тэрээр тайзан дээр аюулыг мэдрэн айж буй араатан аятай түгшүүртэй, сэрэмжилсэн харцаар үзэгчид тийш харж зогсоно. Үзэгчид толгой бүр нь өөр хоорондоо адилгүй олон толгойт аймшигт мангас болон хувирчээ. Ийм л луусыг инээлгэх хэрэгтэй болсонд Тоби гүн амьсгаа авлаа. "Бурхан минь, би тэдэнд таалагдаасай билзэ!" хэмээн дотроо залбираад ярьж эхэллээ. Гэвч хэн ч түүнийг сонссонгүйгээр барахгүй, нэг ч хүн инээх нь байтугай жуумалзсангүй. Тоби духан дээгүүр нь хөлс бурзайгаад ирэхийг мэдэрчээ. Ингээд дууслаа. Бүх юм өнгөрчээ. Уруул ам нь наалдчихаа юу гэлтэй инээж чадахгүй байгаа ч гэлээ үг нь усны урсгал адил ундарч шуугиан согтуу бархирааг дарахыг хичээх авч үйлчлүүлэгчдийн анхаарлыг татна гэдэг гонжийи жоо бололтой, чухамдаа хөгжмийн аясаар муригнан бүжиглэх нүцгэн бүсгүйчүүд л энд хэрэгтэй ажээ. Бямба гариг бүр энэ тавцанцар дээр гойдын авьяасгүй хошин жүжигчид хэр чадлаараа өөрийн уран хошин үгээ цацдаг авай. Тоби үзэгчдийн хайхрамжгүй царай зүсийг харан үргэлжлүүлэн ярьсаар байлаа. Тэрээр Лоренс, зохиолчдын зүг хулгай нүдээр ажвал тэд илтэд сэтгэл зовсон янзтай суухыг харсан ч зогссонгүй. Танхимд үзэгчид биш, харин өөр хоорондоо зовлон жаргалаа хуваалцан ярилцах хүмүүс сууж байлаа. Иймэрхүү амжилт гаргавал Тоби эндээс мянган бээрийн тэртээд зугтах эсвэл газрын гаваар ч орсон яахав болжээ. Айсандаа хоолой ам нь хатаж, үг ч гарахаа больжээ. Тоби нүдний булангаараа клубын эрхлэгч хөгжимчид рүү очиж явахыг харж амжив. Тэрээр мулгуу хошин шогчийн амыг барих тушаал өгөхөөр шийдсэн болтой. Тобигийн алга нь хөлсөндөө норж, дотор гэдэс нь мушгиж, гэнэт гуяыг нь дагаж халуун шээс дусаллаа. Ичиж үхэх шахсан Тоби текстээ хольж хутган бантсандаа Лоренс болон дагуул эрчүүдийн зүг харж зүрхэлсэнгүй. Клубын эрхлэгч хөгжимчид тийш очин намуухан дуугаар нэгийг шивнэхэд нөгөөдүүл нь Тобигийн зүг харснаа толгой дохив. Гэвч Тоби ажиггүй үргэлжлүүлэхийг хичээсээр байгаа хэрнээ зөвхөн энэ бүхнийг даруйхан дуусгачихаад хаашаа ч хамаагүй зугтан нуугдахыг л хүснэ. Яг энэ үед Тобигийн эгц өмнө ширээнд суугаа хижээл насны эмэгтэй түүний хошин үгийг сонсон хи хи хэмээн инээхэд эмэгтэйн дэргэд суугаа хүмүүс таг дуугүй сонсоцгооно. Тоби дэмийрч байна уу гэлтэй хошин яриагаа эцэс төгсгөлгүй цацалж, нүдийг нь бүрхэх саарал манантай тэмцсээр байв. Тэгтэл инээх дуу алаг цоог сонсдон байтал хэн нэгэн бүр тас таc хөхөрчээ. Эл эмэгтэйн зэргэлдээх ширгээнд суусан хүмүүс мөн хөхрөлдөцгөөж үзэгдэв. Гэнэт энд тэндгүй сонсдож байсан өнөөх орилоон намжин, яриа хөөрөө зогсож, харин инээлдэх дуу улам бүр чангарлаа. Уйтгарлаж байсан түншүүд нь ч үзэгч болон хувирчихсан хөхрөлдөн сууна. Тоби тэднийг, бүгдийг ялчихлаа! Тэрээр үзэгчдэд тяалагджээ, чөтгөр ав гэж! Ажилчин, хэрцгий амьтдаар дүүрэн, хир буртгандаа баригдсан хямдхан клубт болж байгаа нь огтын падгүй, хамгийн гол нь зөвхөн тэдний баяр баясгалан, хөгжилтэй инээд, Тобиг давалгаалан бөмбөчүүлэх тэдний хайр энэрэл. Эд нар үүн шиг хошин жүжигийг амьдралдаа энэ ноохойдоо байтугай, ер нь өөр хаа нэгтээ сонсоогүй нь лавтай. Тэд алга ташин хашгичиж, чих дөжиртөл шүгэлдэн заалыг золтой л нураачихсангүй! Үзэгчид төрөлхийн авьяас билэгтэн өмнө нь байгааг огт ойлгосонгүй. Харин Лоренс болон зохиолчид, бас Тоби Темплд ч гэсэн бүх юм илт боллоо. Бурхан тэнгэр өөрийн амлалтаа биелүүлэх нь энэ ажгуу.
Гэгээн хутагт Демьен дүрэлзэх бамбараар Жозефинын царайг гэрэлтүүлээд, -Хамгаас хүчит Бурхан минь, энэхүү нүгэлт хүүхдэд чөтгөр шулмын хорлол нүүрлэжээ! хэмээн хүнгэнүүлж гарахад хурсан сүсэгтэн олон нэгэн дуугаар, -Аминь! хэмээн хүндэтгэлтэйгээр залбирцгаалаа. Жозефинад дүрэлзэн буй бамбар нүүрийг нь долоон халуун элчээрээ төөнөхийг мэдэрч, Демьен хутагт үргэлжлүүлэн, -Нүгэлт охинд шүглэсэн чөтгөр шулмыг нь үлдэн хөөхөд туслаач, агуу Бурхан тэнгэр минь! Бид залбиран түүнийг зүрх сэтгэлээс нь хөөж гарган хараал ширээлдээ живүүлэх болно! Хэн нэгэн Жозефинаг барьж аван хүйтэн устай түмпэнд нүүрээр нь дүртэл Дээд тэнгэрээс аврал эрэн залбирагсдын дуу гэнэт тасран шөнийн нам гүм мэт дуулдахаа байлаа. Охин бага ч болов агаар амьсгалахыг хичээн амь тэмцэн оролдож, ухаан алдахын даваан дээр дээш татаж гаргахад Демьен хутагтын, -Бурхан минь, агуу хайр энэрэлд тань талархая! Охин аврагдлаа! Тэр аврагдлаа! хэмээн тунхаглан зарлах сонсдов. Жозефинагаас бусад сүсэгтэн олон баярлан хөгжицгөөхөд, харин охины толгойн өвчин улам бүр нэмэгдэн тархи нь заадсаараа салчих нь уу гэлтэй янгинаж эхлэв.
_________________ ...
|