#AsuultSambar :

МОНГОЛ УЛС МАНДАН БАДРАГ!
It is currently Aug.22.17 2:21 pm

All times are UTC+09:00




Post new topic  Reply to topic  [ 14 posts ] 
Author Message
PostPosted: Dec.21.16 4:39 am 
Offline
Нутаг Нугын Шvтээн Гишvvн
Нутаг Нугын Шvтээн Гишvvн
User avatar

Joined: Apr.15.02 5:54 pm
Posts: 754
Location: Japan, Tokyo
Сидни Шелдон - ТОЛИНД ХАРАГДАХ ҮЛ ТАНИХ ХҮН
байхгүй юм шиг байна. оруулчихая. давхардсан байвал хэлээрэй. устгачихна аа.

_________________
...


Top
   
PostPosted: Dec.21.16 4:40 am 
Offline
Нутаг Нугын Шvтээн Гишvvн
Нутаг Нугын Шvтээн Гишvvн
User avatar

Joined: Apr.15.02 5:54 pm
Posts: 754
Location: Japan, Tokyo
ЭХЛЭЛ
Энэхүү тайлагдашгүй хачин үйл явдал 1969 оны 11-р сарын сэрүү татсан нэгэн бямба гаригийн өглөө Нью-Йорк хотын боомтноос Гавр орохоор бэлтгэж байсан тавин таван мянган тоннын усан түрц бүхий "Бретень" хэмээх зорчигч тээврийн хурдан хөлөг онгоцонд гарчээ. "Бретень" хөлгийн аж ахуйг эрхлэгч Клод Дессар нь нямбай, ёсорхог хүн агаад захирагдагсадаа өөрийн ихэд эрхэмлэх дуртай "төмөр нударга"- аар удирдана. Арван таван жилийн турш хөлөг онгоцонд алба хаахдаа осолтой, үймээнтэй олон арван төвөгтэй асуудалтай тулгарч явжээ. "Бретень"-ийг францынх гэдгийг эс тооцвол энэ нь үнэхээрийн агуу ололт бөгөед, захирагч дарга нь Дессарын ажлын ур чадварыг өндрөөрүнэлдэг аж. Тэр л нэгэн өдөр арван хар тамаас үгсэн ирсэн ирсэн болов уу гэлтэй мянга мянган чөтгөр шулмууд түүний эсрэг нэгдсэн мэт болсон байна. Америк-Францын Интерполын бригад, хөлгийн аюулаас хамгаалах албаныхан тэр өдрийн болсон үйл явдалд ямар ч тайлбар өгч чадахгүй, байж ядан бажгадаж байхад Дессар франц хүний бардам зангаар нөхцөл байдалд туйлын тайван хандсан ажгуу. Дэлхий даяар зарлан хашгичиж байсан энэ тайлагдашгүй эмгэнэлт явдалд хутгалдсан хүмүүс нь ил байсан ч гэлээ хэргийн нууц нь хаалттай хэвээр үлджээ. Клод Дессар эндээс эвтэйхэн зайлж чөлөөнд гарч, Ницад нэгэн зоогийн газар эзэмшин, хааяа нэг сониуч үйлчлүүлэгчид тэрхүү арван нэгдүгээр сарын аймшигт өдрийн тухай хуучилдаг байв. Эл хэрэг Нэгдсэн улсын ерөнхийлөгчөөс цэцэг ирснээр бүх юм эхэлсэн мэт Клодад санагддаг аж. Далайд гарахаас цагийн өмнө засгийн газрын дугаар бүхий хар лимузин Гудзон голын зогсоолд ирж, саарал судалтай хар өнгийн пиджактай эр гартаа "стерлинг силвер" сортын сарнай цэцгийн гурван баглаа барьсаар машинаас бууж ирэв. Тэрээр "Бретень" хөлгийн манааны офицер Ален Сэффордтой хэдэн үг солиод дараа нь тэрээр цэцгийн баглаагаа хөлгийн бага офицер Женанд ёслол төгөлдөр гардуулахад, цаадахь эр эзэнд нь хүргэж өгөхөөр Клод Дессарыг хайлаа. -Таныг энэ тухай мэдэх ёстой гэж би бодсон юм. Дөнгөж сая хатагтай Темплд Ерөнхийлөгчөөс цэцгийн баглаа ирлээ. гэж Жанен түүнд дуулгав. Жилл Темпл хүүхний гэрэл зураг сүүлийн үед Нью-Йоркоос Бангкок, Парижаас Ленинград хүртэл дэлхийн олон орны бүх сонин сэтгүүлийн нүүрэнд хэвлэгдэх болжээ. Клод Дессар тэр бүсгүйг дэлхийд нэрд гаран бишрэгдсэн бүсгүйчүүдийн нэрсийн жагсаалтанд тиим ч хойгуур байранд ордоггүйг санаж байлаа. Америкчууд үргэлж нутгийн хэн нэгэн бүсгүйгээ дээш нь товойлгон гаргах дуртай юм хойно Жилл Темпл мөн тэдний нэг нь болон тодорчээ. Олон эцэг эхчүүд шинээр мэндэлсэн охиддоо түүний нэрийг хайрлацгаасан байна. Гэтэл түүний эр зориг, итгэмээргүй ялалт нь эцэстээ эмгэнэлт ялагдал болон хувирсанд бүх дэлхийг цочирдуулжзэ. Сонгодог драм, эмгэнэлт явдал зэргийг бүгдийг агуулсан бодит мэдрэмж, үнэн зүрхний агуу их хайрын түүх... Клод Дессар америкчуудыг тийм ч их таалдаггүй атлаа энэ удаад тэдэнд туслахдаа баяртай байлаа. Тэрээр хэн нэгнийг хатагтай Темпл шиг шагшин гайхах нь тун ховор юмсанж. Дессар бүсгүйг сурсан дадал, чадлынхаа хэрээр найрсаг үгээр шагнав. Бүсгүй үнэхээрийн баян сурвалжит эмэгтэй. Тиймээс мань эр эл аялал түүний бүхий л амьдралын туршид сэтгэлд нь хоногшин үлдээсэй хэмээн санаа тавина! Жилл Темплийн тухай сайхан бодолд умбан аж ахуйн ойр зуурын ажил эрхлэх зуур зорчигчдын нэрсийн жагсаалтыг сайн нягтлавал тэнд Тун Чухал Хүмүүст-ТЧХ тооцогддог америкчууд энд цугларчээ. Америкчууд хэн нэгнийг туйлын бүдүүлгээр үнэлдэг тул Дессар энэхүү товчилсон үгэнд яс махнаасаа дургүй ажээ. Нэгэн үйлдвэрийн баян эзний эхнэр ганцаараа аялаж явааг нь анзааран мушигнаад, жагсаалтанд хар арьст алдарт хөл бөмбөгчиний нэрийг хайвал Мэтте Эллис гэсэн нэр тэр даруй нүдэнд нь тодроход сэтгэл хангалуун толгой дохив. Жинхэнэ ахмадын дайны хүндлэл хүртэх болно гэсэн үг байлаа. Клифтон Лоренс гэгч нь хөлөг хөдлөхөөс өмнө амжиж өрөө захиалжээ. Дессар царайгаа барайлган ноён Лоренсыг хэрхэн яах вэ гэдэг маш төвөгтэй асуудал гарч ирсэн ч урьдын адил энэ хүнийг ширээний ахмадтай нэн даруй суулгавал ямар ч асуудал гарахгүй, тэр хаана явсан газраа бусадтайгаа өнөө л зугаатай онигоогоо дэлгэж чаддаг нэгэн. Клифтон Лоренс, урьд нэгэн цагт олон арван алдарт одод театрын тэнгэрт гялалзаж байсан тэр цагийн телөөлөгч юм. Гэвч энэ бүгд өнгөрч. . . Урьд ноён Лоренс хамгийн тансаг люкс өреөг эзэгнэдэг байсан бол энэ удаагийн явалтандаа доод тавцангийн ганц хүний 1-р зэрэглэлийн өрөөг захиалсан байв. Гэвч Клод Дессар жагсаалтыг бүрэн үзэж судлалгүйгээр яаран дүгнэлт гаргахаас түдгэлзэв. Эдгээр зорчигчдын дунд доройтолд орсон овгийн хааны, дуурийн алдарч дуучин, Нобелийн шагналаас татгалзагч Оросын зохиолч байлаа. Үүд тогшин Дессарын бодлыг тасалдуулан зөөгч Антуан орж ирлээ. -За, юу гээв? гэж Клод асуувал, Антуан нулимс гүйлгэнэсэн нүдээ анивчин, тээнэгэлзэн хэллээ. -Та кино танхимыг хаах тушаал өгсөн үү? -Чи юу ярина вэ? гээд Дессар хөмсөг зангидав. -Би таныг гэж бодсон юм. Өөр хэн тэгэх вэ? Хэдэн минутын өмнө бүгд хэвийн байгаа эсэхийг нь шалгахаар очтол үүд нь хаалттай, хэн нэгэн кино үзэж байх шиг байсан юм. -Бид зогсоол дээр хэзээ ч кино үзүүлдэггүй, үүд нь үргэлж онгорхой байдаг. Би өөрөө явж үзье хэмээн аж ахуйн эрхлэгч хэлэв. Клод Дессар даруйхан очиж учрыг магадлах байсан ч далайд хөвж гарах эцсийн мөчид үргэлж л аар саар ажил ар араасаа овоордог хойно доо. Бэлэн мөнгөө тоолж амжаагүй, кассчин хамгийн сайн өрөөний тасалбарыг андууран хоёр удаа зарчихсан, ахмад Монтен-ийн захиалсан хуримын бэлгийг шал өөр хөлөгт хүргэж өгсөнд ахмад уурандаа тэсрэх шахаж байжээ. Дессар хором хэртээ зогсон хөлгийн хүчирхэг хөдөлгүүрийн хүржигнэх танил чимээг сонслоо. "Бретень" хөлөг зогсоолоос аажим тасран суваг тийш ухрав. Дессар хойшлуулшгүй асуудалд анхаарал тавихаа таг мартжээ. Хагас цагийн дараа зугаалах тавцангийн ахлах үйлчлэгч Леон түүнийг хайж олжээ. -За бас яасан бэ, Леон? гэж Дессар тэсгэлгүй асуув. -Төвөг удсанд өршөөгөөрэй, гэхдээ миний бодлоор та энэ тухай мэдэх ёстой гэж бодож байна. -За юу болоов? гэсэн боловч аж ахуйн эрхлэгч, хүндэт зочдоо ахмадын ширээнд хэрхэн суулгах вэ гэсэн төвөгтэй асуудалдаа анхаарлаа хандуулсан байжээ. Ахмад язгууртны хүрээний хүн биш тул түүний хувьд орой бүр эелдэг яриа хөөрөө дэлгэн хатагтай нарыг зугаацуулах гэдэг хүндхэн сорилд орох нь. Иймээс Дессар тэднийг зохицуулан залах амаргүй үүрэг байнга хүлээх болж дээ. -Хатагтай Темплтэй холбоотой юм. . . гэж Леон яриагаа эхлэв. Дессар яаран гараараа дохин, эгшин зуур жижигхэн хар нүд нь гялалзан, чих нь сортойгоод ирлээ. -Яриадах! -Би дөнгөж сая түүний өрөөний дэргэдүүр өнгөртөл чанга дуугаар хашгирахыг сонслоо. Үүдний цаанаас бараг юу ч сонсогдохгүй байсан л даа, гзвч "Та нар намайг, та нар намайг алчихлаа!" хэмээн бүсгүй дахин дахин үглэхийг нь сонслоо. Бусдын хэрэгт оролцох хэрэггүй гээд энэ тухай танд нэн даруй дуулгах ёстой гэж шийдлээ. -Чи зөв юм хийжээ, Леон. Би өөрөө очиж үзье гзэд Дессар толгой дохин сайшаалаа. Цааш одох үйлчлзгчийн араас харан зогсоод "Итгэмээргүй юм! Хатагтай Темпл шиг хүнд муу юм хийж зүрхлэх хэн нэгэн байх гэж үү!" Дессарын уужим сэтгэлийнх нь мэдрэмж нь гүн хорслыг төрүүлж, тэрээр дүрэмт хувцсаа өмсөн толинд зэрвэс Сонин хэвлэлийн хуудаснаа дуу дуугаа авалцан гарч байсан нэрт сенатор, латин америкийн тайчих урлагын од Карлина Росса хоёр зэргэлдээ өрөөг эзэгнэдгийг нь Клод Дессар яахан умартаж чадах билээ. Дессар жагсаалтыг цааш уншвал Дэвид Кеньон гэгч тэр чигээрээ мөнгө ханхлуулсан, агуу их баялаг нүдэнд нь торжээ. Тэр "Бретень" хөлгөөр нэг бус удаа аялсан тул Дессар өндөр, царай зүс сайхантай, наранд борлосон, тамирчин хүний гуалиг биетэй эрийг сайтар санаж байлаа. Тэр эр намуун дөлгөөн, олон таван үггүй энэ зангаараа орчин тойрны хүмүүстээ хүндэтгэл хүлээж чаддаг нэгэн билээ. Клод түүний нэрийн өмнө ширээний ахмад "ША" гэсэн тэмдэглэл тавьж, энэ нь уг зорчигч хараад үүд рүү чиглэтэл утас хангинан дуугарвал хормын төдий тээнэгэлзээд ямартаа ч гэсэн харилцуураа авлаа. -Клод оо, Бурхныг бодож кино танхим руу хэн нэгнийг хувин, ус алчууртай явуулаалаарай. Тэнд бүх юм цусанд будагджээ гэх гуравдугаар туслахын дуу хадав. Дессарын зүрх палхийгээд явчихжээ. Тэр мэдээд байсан юмаа. -Одоохон. Аж ахуйн эрхлэгч хариулан харилцуураа тавьж, усан цэрэг дуудан тушаал буулгаад хэсэг зуур бодлогоширсноо хөлгийн эмчийн утсанд залгав. -Андре уу? Клод байна гээд аль болох тайван ярихыг хичээн, -Чам дээр хэн нэгэн тусламж гуйж ирсэн үү? . . . Үгүй, үгүй далайн өвчнөөс сэргийлэх эмний тухай бишээ. . . Шархаа оёулан цус тогтоолгосон ч юм уу нэг тиймэрхүү тусламж гуйж ирсэн үү? Ойлголоо... байлаа. . Дессар муу совинд автан яриагаа дуусгаад Жилл Темплийн өрөө рүү явах замд нь бас нэгэн гай тохиолдов. Дессар нүднийхээ булангаар тэнгис руу харахад хөлөг Эмброзын хөвөгч гэрэлт цамхагийн тийш явж байв. Гэтэл "Бретень"-ийн хөдөлгүүрийн дуу гэнэт чимээгүй болж хөлөг зогсжээ. Нилээд төвөгтэй юм болсон бололтой. Дессар хашлага тийш гүйн очиж доош харвал зүтгүүр онгоц"Бретень"-ийн ачааны хэсэгт тулж ирчихсэн хоёр усан цэрэгачаа ачиж үзэгдэв. Мөн бяцхан хөлөг рүү рүү олсон шатаар нэг зорчигч бууж явлаа. Клод дөнгөж л зорчигчийн шилэн хүзүүгнь харж амжсан тул андуурсан гэдэгтээ итгэлтэй байлаа. Байж боломгүй юм. Өөрийн санаа өөртөө зөв ч гэлээ ХЭН НЭГ НЬ ИЙМ маягаар хөлогөөс дайжин явж байгаа нь Дессарт бүүр түгшүүр төрүүллээ. Мань эр гэдрэг эргэн Жилл Темплийн өрөө рүү яаравчлан очиж хаалга тогшвол хэн ч хариу өгсөнгүй. Тэрээр дахин тогшлоо. -Хатагтай Темпл, би Клод Дессар, аж ахуйн эрхлэгч байна. Танд ямар нэг зүйлээр туслах уу? Бас л нам гүм. Дессарын дотор сэтгэлд нь "дохиоллын систем" ажиллан түгшүүрийн харанга дэлдчин цуурайтаж зхлэв. Түүний зөн совин нь бүсгүйтэй холбоотой таагүй явдал болж, базаахгүй гай зовлон учирсан тухай хэлнэ. Туйлын зэрлэг, итгэмээргүй таамаглал Дессарын тархинд багтаж ядан оволзоно. Бүсгүй алагдчихаж... хулгайлагдчихаж ... эсвэл.. . Клод бариулыг хөшин дарвал үүд түгжээгүй байлаа. Тэрээр алгуурхан нээвэл Жилл Темпл өрөөний цаад буланд онгоцны гэгээвчээр ширтэн цааш харан зогсож байв. Дессар үг дуугарахыг завдан амаа ангайсан боловч хөделгөөнгүй хөшиж орхисон эл бүсгүйн дүрс түүнийг хазаарлан зогсоов. Тэрээр орох эсвэл явах хоёрын аль нь зөв болохыг шийдэж ядан будилж дороо хавчигнаж зогсоход шархадсан араатны амь тавин чарлахтай адил хүний бус цангинасан орилоон түүнд сонсогдлоо. Бусдын зовлонг сонссондоо хирдхийн цочирдож юу хийхээ мэдэхгүй балмагдсан Дессар чимээ гаргалгүй эргэн гарч, болгоомжтой гэгч нь үүдийг нь хаав. Хэсэг хүлээн үг дуугүй цурхиран уухилахыг сонсоод сэтгэл нь ихэд шаналан зовж, кино танхим бүхий гол тавцан тийш гэлдрэв. Усан цэрэг ү .днээс эхлэн цусан замыг алчуураар арчиж байлаа. "Бурхан минь, юу гээч нь энэ вэ?" гэж Дессар бодов. Ү .дийг түлхвэл хавтас нээгдэн зургаан зуугаад зорчигч элбэг тухлан сууж болох уужим байранд Дессар орлоо. Танхим хов хоосон. Тэрээр өөрийн мэдэлгүй явсаар аппаратын өрөөний үүдэнд хүрч очив. Цоож цуурга нь түгжээтэй, түлхүүр нь ердөө л Дессар, киномеханикч хоёрт байдаг ажээ. Клод түлхүүрээрээ үүдийг нээн харвал бүгд хэвийн мэт санагджээ. Өрөөний голд байрлуулсан кино проекторуудын зүг очиж бүгдийг алгаараа тэмтэрч үзвэл нэг аппарат арай илүү бүлээн байлаа. Дессар механикчийг хайхаар доод тавцан руу бууж очин кино танхимд сая хэн байсныг мэдэхгүй хэмээн гэгээн бүхний нэрийг барин андгайлах киномеханикчийг олжээ. Дессар өрөө рүүгээ явах замаа товчлон гал зуухаар дайран өнгөрлөө. Түүний замд уур хилэн нь бадарсан тогоочийн ахлагч уулзан, -Ямар дүүрчихсэн мангуу амьтан юу хийснийг хар даа! Тэр надтай нэг учирнаа! гэж заналтайяа хэллээ. Гантиг ширээн дээр хуримын ёслолд зориулсан гайхалтай бялуун дээрх сүйт бүсгүй, нөхрийн гуалиг дүрст чимэглэл байв. Гэтэл хэн нэг нь сүйт бүсгүйн толгойг няцалсан байлаа. -Энэ үед л би ямар нэг аймшигт явдал болох нь гэдгийг ойлгосон юм даа хэмээн Клод Дессар зоогийн газрынхаа сэтгэл татам байнгын үйлчлүүлэгчдээ хүүрнэн суув.

_________________
...


Top
   
PostPosted: Dec.21.16 4:42 am 
Offline
Нутаг Нугын Шvтээн Гишvvн
Нутаг Нугын Шvтээн Гишvvн
User avatar

Joined: Apr.15.02 5:54 pm
Posts: 754
Location: Japan, Tokyo
НЭГДҮГЭЭР ДЭВТЭР Бүлэг 1. Детройт 1919 онд дэлхийн хамгийн баян, цэцэглэн хөгжиж буй үйлдвэрийн хот байлаа. Дэлхийн 1-р дайнд Детройт хотын үйлдвэр заводууд танк, чиргүүлт хөлөг онгоцоор хангасан нь холбооны цэргуүдийн ялалтанд ихээхэн үүрэг гүйцэтгэсэн байна. Байлдааны аюул занал өнгөрч, автомашины үйлдвэрүүд энх цагийн бүтээгдэхүүний үйлдвэрлэлд шилжин, өдөрт дервөн мянга хүртэл машин үйлдвэрлэж эхлэв. Мэргэжилтэй, мэргэжилгүй ажилчид ертөнцийн зүг бүрээс ажил хайн ийш хушуурч, итали, ирланд, германчуудын цуваа ч тасарсангүй. Энд ирэгсдийн дунд шинэхэн гэр бүл Пауль Темплархаус, эхнэр Фрида хоёр мөн ирсэн ажээ. Ноён Пауль Мюнхенд махны худалдагчийн дагалдан хийж байгаад Фридатай гэрлэн, Нью-Йорк хотод цагаачлан ирж эхнэрийнхээ хуримын инжээр махны мухлаг нээсэн бөгөөд хэдэн сарын дараа үгүйрэн хоосрохын даваан дээр тэрээр гэр бүлээрээ Сент-Луис, дараа нь Бостон, эцэст нь Детройдод нүүж ирсэн ажгуу. Бүх л хотууд нэг хэвийн цэцэглэн хөгжих үедээ орж, хүмүүс хоол хүнсээ хэмнэхээ болин, махны худалдагчид, хүнсний мухлагийн эзэд үлгэрийн юм шиг хурдан баяжин хөлжиж байхад, Пауль Темплархаус мухлаг нээсэн газар бүрдээ сүйрэн хоосрох аргаа олж чадсаар явлаа. Тэр хэдийгээр махны сайн худалдагч ч гэлээ бизнесийн ажилд юу ч мэдэхгүй, үнэнийг хэлэхэд хөрөнгө хуримтлуулахаасаа илүү шүлэг бичих дуртай нэгэн байлаа. Пауль үг үеэ хурцлан, сүүл холбох эрэлд бэдэрч, цаасан дээр яруу найраг амилуулах гэж асар их хүч, цагаа зориулдаг байв. Өөрийн бүтээл туурвилаа сонин, сэтгүүлд илгээх авч энэрэх сэтгэлгүй хэвлэлийн газрынхан шүлгүүдийг нь байг гэхэд үхэлгүй мөнхийн бадгаас нь ч хэвлэсэнгүй. Паулийн хувьд энэ бүхэн ямар ч утга учиргүй санагджээ. Тэрээр бараагаа хэн хүнд хамаагүй зэзлээр өгч, хавь ойрын оршин суугчид сайн мах үнэгүй авья гэвэл Темплархаусын мухлагыг зорих хэрэгтэй гэдгийг бүгд мэддэг болжээ. Паулийн эхнэр Фрида нь зүс царай муутай, эрчүүдтэй ойлголцож чаддагүй тул Паультай учрахаас өмнө хэн нэгэн түүнийг болзоонд ч урьж байсангүй. Гэтэл түүнтэй гэрлэх санал тавин үнэн шударгаар түүнийг эцгээс нь гуйсан эр гарч иржээ. Фрида эцэг эхийгээ зөвшөөрч өгөхийг аргадан гуйж байсан хэдий ч охин нь эрд гарахгүй гэртээ өтлөн, үхэн үхтэл нь сэтгэлийн там болох бий гэж үнхэлцгээ хагартал айж байсан хөгшин удаан ятгуулсангүй. Эцэг нь Фридаг нөхрөө даган Германаас шинэ ертөнц рүү явахад нь туслан хүүхнийхээ инжийг хүртэл нэмжээ. Фридя нөхрөө анх харсан цагаасаа эргэцүүлэн бодсон ч үгүй шууд дурлажээ. Бүсгүй урьд нь хэзээ ч жинхэнэ яруу НАЙРАГЧТАЙ уулзаж явсангүй. Халзан, туранхай, хараа муутай цэхэр нүд, мөрөөдөмтгий нүүр царайтай Пауль түүний хүсэл мөрөөдөл нь болжээ.Хэдэн сарын дараа л энэ сайхан залуу жинхэнэдээ түүнийх болсныг мэдэв. Бүсгүй бөөн махан бөмбөөхий бие, зааных шиг бүдүүн хөл гээд өөрийн болхи гадаад төрхөндө санаа зовохоо больжээ. Түүний нүүр төрх нь өвөг эцгээс нь дамжин ирсэн том төмсөн хамар, өвөөгийнх нь өндөр ташуу дух, эцгийнх нь дөрвөлжин ёрдойсон эрүү гээд бусадтай адил авч гагцхүү нүд нь хамгийн сайхан гүн цэнхэр өнгөтэй ажээ. Гэвч зарим үед Бурханаас заяасан эл бие хаа нь залуу сайхан бүсгүйд шоронд хоригдох хүндхэн ял оноосонтой адил санагдана. Түүний хувь дутахад хүмүүс Фридагийн дотоод сэтгэлд нь юу нуугдаж байгааг нь өнгийн харахгуй атлаа хуншгүй зан гарган зевхөн эрэмдэг төрхийг нь ажин анзаарахдаа гаргууд байдаг байв. Паулаас л бусад нь бүгдээрээ шүү. Гэвч нөхөр нь хонь, үхрийн махтай ноцолдсон махны худалдагчийн ажлаас нь салгах цорын ганц боломж нь түүний инж гэж ихэд олзуурхан үзэж байгааг Фрида бүсгүй огт мэдсэнгүй. Паулийн мөрөөдөл нь өөрийн гэсэн өөдтэйхэн ажил эрхэлж хөрөнгөжин дуртай яруу найрагтаа олсон бүхнээ зориулахыг хүснэ. Залуу хосууд бал сараа Зальцбургын ойр орших нуга, ойгоор хүрээлэгдсэн нуурын үзэсгэлэнт эрэг дээрх хуучны сайхан дэн буудалд өнгөрөөжээ. Фрида хуримын эхний шөнө Пауль үүдээ хаагаад, түүнийг тачаадан тэвэрч, янагийн сайхан үг чихэнд нь шивнэж, хувцсыг нь тайчин эцэг эхээсээ нууж уншсан бяцхан ногоон номонд бичсэн шиг хайртай нөхрийнх нь халуун янаг уруул нь түүний уруулыг тэмтчин олоод шуналтайяа үнсэн, тэрээр нүцгэн биеийг нь үнсэн таална хэмээн хэдэн зуун удаа өөртөө төсөөлөн боджээ. Эр нөхрийнх нь ичимхий жад мэт омогтой нь аргагүй гандайн босч, Пауль бүсгүйг өргөн ор руу авчран болгоомжтой гэгч нь хэвтүүлээд тэврэн авах болно гэж бодсоор. "Фрида чи миний бурхан, би чиний биенд хичнээн их хайртай гээч. Эцэнхий тураалтай юм шиг хүүхнүүд нэг л биш дээ. Чиний бие жинхэнэ бүсгүй хүнийх, жинхэнэ бүсгүй хүнийх шүү! Гэвч тун удалгүй Фрида ихэд цочирдон гайхжээ. Пауль түүний бодсончилон үүдээ хаагаад, дараа нь. . . Урам гутаасан бодит байдал сайхан мөрөөдлийг гутаалаа. Фрида бүсгүй Пауль хэрхэн цамцаа шалавлан тайчиж, үсгүй мулзан цээжээ гарган, өмдөө тайлан угтаа хүртэл цагираглан нуугдсан мэт өчүүхэн жижигхэн нуудгайгаа гаргаж ирэхийг мэл гайхан харж байв. Номны зурган дахь сэтгэл хөдөлгөсөн сайхан юм энэ хүнд өчүүхэн ч байсангүй. Пауль орон дээр сунан унаж эхнэрээ хүлээн хэвтээд өгөв. Тэрээр өөрийг нь хувцсаа тайч гэж буйг нь ойлгон палаажаа алгуурхан тайлж эхэллээ. "За яахав дээ, том жижгийн ялгаа ч яах вэ. Пауль бол миний жинхэнэ эрхэм амраг минь байх болно". Хэсэг хугацааны дараа залуу эхнэр энгэр нэгтгэх орондоо нөхөртэйгээ зэрэгцэн хайр дурлалаа илтгэхийг нь сонсохоор хүлээн хэвтэж байв. Гэвч Пауль үг дуугүй дээр нь мордон гарч ноомой үлбийсэн хөдөлгөөнөөр хэд оцогноод, багтарч үхэх нь үү гэлтэй амьсгаадан хажуу тийш өнхрөн хэвтлээ. Хуримын анхны шөнө эхэлж амжилгүй тэр дорхноо дуусч бүсгүйг гайхуулан цочроов. Пауль өдийг хүртэл Мюнхений янхан хүүхнүүдтэй хавиралдаж заншчихаад, одооноос эхлэн түрийвч рүүгээ гар сунган төлбөр хийх хэрэггүй болсноо тэрээр санажээ. Мань эр энэ цаг мөчөөс иймэрхү . төрлийн үйлчилгээг бэлэг мэт хүртэх болно. Пауль өөрийн тачаалаа тайлсан даруйдаа дуг нойрондоо дугжирч эхлэхэд Фрида саяын үзсэн санаанд оромгүй зүйлээ аль болох бодохгүйг хичээн нүдээ бүлтийлгэн удаан гэгч нь сэрүүн хэвтлээ. "Секс үүгээр дуусахгүй ээ. Пауль сайн нөхөр байх болно" гэж өөрийгөө тайтгаруулна. Энэ тухайд бүсгүй алд дэлэм андуурчээ. Хэдэн долоо хоногийн дараа Фрида нөхөр Паулийнхаа тарыг нь таньжээ. Бүсгүй эм хүний байр нэг бол гал зууханд хүүхдүүдтэйгээ хамт, нэг бол сүмд гэж тунхагласан немц уламжлалааp хүмүүжсэн тул эр нөхөртөө үг дуугүй захирагдах бөлгөө. Тэрээр эp нөхөр нь бусдын адил, бизнесменүүдийн адил илүү сайн сайхныг хүсэхгүй байгааг анзаарахгүй байж чадсангүй. Пауль дэнгийн эрвээхэй шиг дэгэлзэж байхад рида өрх гэрийн хүмүүжлийн дэгийг ёсчлон баримтлан суугаад Пауль ээлжит тэнэг юмаа хийхэд нь, Фрида байдлыг эвтэйхэн зохицуулан гарч дөнгөдг болжээ. . Гэр бүл болсныхоо дараахан бүсгүй өр нимгэнтэй, дүйнгэ нөхрийнхөө ажилд хушуу дүрэлгүй, түүний мөнгийг хэрхэн үрэн таран хийж буйг үг дуугүй харан санаа зовниж суудаг байв. Тэр үед гэр бүл нь Детройт рүү шилжиж, Фрида болж байгаа бүхнийг цаашид тэсвэрлэхээ болин шуударч, нөхрийнхөө мухлагийн ажилд ханцуй шамлан ороод, кассанд суун, нэн түрүүнд "Зээлээр өгөхгүй" гэсэн зарлал өлгөж авав. Пауль эл бүхнийг ихэд гайхсан боловч энэ нь ердеө л эхлэл байлаа. Фрида махны үнийг өсгөн гойд сайн худалдааны зарлал түгээж эхлэв. Энэ мөчөөс эхлэн Фрида шийдвэр гаргах, тооцоо бүртгэлээ хөтлөх гээд бүхнийг гартаа атган, харин Пауль зөвхөн захирагдан дагах болжээ. Эр нөхрийнхөө нь арчаагүй байдалд гайхаж цочирдсон Фрида жинхэнэ эзэгтэй болон хувирч, хүмүүсийг захирах авьяас эзэмдэж, өнөөгөөс хойш юу ч түүний мэдлээс ангид байхаа больжээ. Фрида хөрөнгө хэрхэн хуримтлуулах, тэд хаана амьдрах, амрах, хззээ үр хүүхэдтэй болох зэргийг бүгдийг зааж зааварлана. Тэрээр Паульд хүүхэд төрүүлэх хүсэлтээ хэлэн энэ талаар түүнийг санаа тавихыг шаардвал хөөрхий эр мэдрэлийн саад дайруулчих шиг боллоо. Тэрээр сексийн ийм идэвх гаргах нь түүний эрүүл мэндэд муугаар нөлеөлнө гэж үнхэлцгээ хагартал айж байсан бол Фрида зорьсноосоо няцахгүй байлаа. -Намайг эзэмд! хэмээн тэрээр тушаасанд эр нөхөр нь, -Яаж тэр вэ? Би хүсэхгүй байна хэмээн эрс эсэргүүцлээ. Ингээд Фрида үлбэгэр дорой нуудгайг нь сэргээн гандайтал босгохыг оролдон элдэвлэж эхлэв. -Бурхан минь, Фрида чи юу хийж байна аа? хэмээн зэвүүцэн бөвтнөхийг нь үл хэрэгсэн илж таалан аягласаар хүссэндээ хүрч, эрхтэнийг нь хүртэл өөрийнхрүүгээ шургуулаад нөхрийнхөө энэ үйлийг дуусгахыг хүлээнэ. Шөнө бүр Фридагийн тарчлаасны үр дүнд гурван сарын дараа бүсгүй жирэмслэн мань эр арай гэж амрахтайгаа болжээ. Пауль охинтой, харин Фрида хүүтэй болохыг хүсч байсан учраас хүү төрсөнд хэн нь ч гайхсангүй. Фрида эх баригч авчран гэртээ төрнө гэж өерийнхөөрөө зүтгэжээ. Терөлт хэвийн хүндрэлгүй явагдаж, нялх үр нь хорвоод мэндлэн гарч ирэхэд эх нь түүнийг харан алмайрчээ. Бяцхан үр нь бүх талаараа ердийн хүүхдүүдтэй яг адилхан, зөвхөн. . . Хоёр улаан гуян завсар нь гайхалтай том, бараг л том хүний ичимхийн дайны хэмжээтэй бор болжмор үзэгдэв. "Эцэгтэйгээ адилгүй юм" гэж Фрида тун ч бахархалтайгаар бодсон байна. Бүсгүй хүүгээ мужийн захирагчдаа хүндэтгэл үзүүлэн Тоби гэдэг нэр өгчээ. Пауль Фридад хүүгээ өөрөө хүмүүжүүлнэ, жинхэнэ эр хүн болгоно гэдгээ андгайлжээ. Фрида түүний хэлэхийг сонсон инээмсэглэсэн хэдий ч гэлээ нөхрийгөө хүүдээ алхам ойртуулсангүй. Тэр Тобигоо өөрөө гардан налиг нялцанхай зан гаргалгүй төмөр нударгаар хүмүүжүүлэв. Тоби таван нас хүрэхэд хорчийсон эцэнхий, зээрэн хөлтэй, эхийнхээсээ илүү гэрэлтсэн цэнхэр нүдтэй, бодол болсон бяцхан нүүртэй болжээ. Тоби эхдээ ухаангүй хайртай тул түүний магтаалыг хүртэх гэж бяцхан биеийнхээ чадлаар бүхнийг хийдэг байлаа. Ээж нь түүнийг тэвэрч аваад булцгар зузаан дулаахан гуян дээрээ суулган энхрийлэн цээжиндээ наагаасай хэмээн хү . ихэд хүснэ. Гэвч Фридад иймэрхүү нялуун зан гарган суух цаг зав олохгүй, хамаг хүч тэнхээгээ өрх гэрээ боломжтой бүхнээр хангахыг чармайн зүтгэнэ. Эх нь бяцхан Тобид хичнээн хайртай ч гэсэн эцэг шигээ үлбэгэр биш эр зоригтой, хүчтэй болгон өсгөх гэж бат хатуу шийджзэ. Тоби сургуульд ормогц түүнээс илүү гарах хүн байх ёсгүй гэсэн шаардлага тавин, хүүгийн хичээл номыг зааж давтуулна. -За залуу минь, гap хумхиж суухгүй ээ, ханцуй шамлан ажилдаа ор гэнэ. Эхийгээ хатуу чанд байх тусам Тоби ээжийгээ улам хайрлан түүнийг уурлуулах вий гэхээс ихэд эмээнэ. Фридагийн магтаалд хайрлах сэтгэл цухалздаг хэдий ч шийтгэлээс тойрч гарна гэдэг гонжийн жоо, харин хатуу чанд арга хэмжээ нь зөвхөн Тобигийн өөрийнх нь тусын тулд гэдгийг сайн мэднэ. Хүүгээ анх тэвэрсэн тэр мөчид л Фрида хүү нь хэзээ, хаана дэлхий даяар дуурсагдах агуу хүн болохыг нь мэдэхгүй байсан ч гэлээ Бурхан тэнгэр энэ тухай өөрөө түүнд шивнэжээ. Хүүгийн амьдралын хамгийн аз жаргалтай мөч нь том гал зуухны өрөөнд хичээл хийн суух байжээ. Эх нь хуучин том зуухны дэргэд зогсон гайхалтай сайхан үнэртэх зайдас хөвсөн зутан шөл, төмстэй пирожки хайрах эсвэл гурил эсгэн алим, чавганы амтат боов хийж зогсоно. Тоби ээж рүүгээ гүйн хүрч бүдүүн бэлхүүсэнд нь нүүрээ наан тас тэвэрдэг байлаа. Ээжийнх нь өвөрмөц үнэр, гал тогооны үнэртэй холилдон ханхалахад хүүд туйлын сайхан санагдах ажээ. Үхэн үхтлээ ээжийнх нь залуу дүр төрх, алимтай жигнэмэгний үнэр түүний ой ухаанд мөнхөд шингээстэй үлдэнэ. Тобиг арван хоёр настай байхад нь нутгийн ховч эм, гүйлгэнэсэн хар нүдтэй, хорчгор шулам хатагтай Деркин тэднийд ирж эцэж цуцахаа мэдэхгүй дэмий чалчиж гарав. Хатагтай Деркинийг явсны дараа Тоби түүнийг дуурайн элэглэн шоолоход Фрида элгээ хөштөл хөхөрчзэ. Тоби эх нь ингэж инээж хөгжиж байхыг анх удаа харж, тэр цагаас хойш ээжийгээ баясгахын тулд худалдан авагчид, багш, ангийн нөхдөө элэглэн дууриахад ээж нь чангаар хөхөрнө. Эцсийн эцэст тэрээр түүнд сайшаалгах аргаа олжээ! Чингэтэл сургууль дээр нь жүжиг тавих болж Тоби хүүд аз дайран гол дүрийг өгчээ. Тоглолтын үдэш эх нь хамгийн урд эгнээнд суугаад бусдаас илүү чангаар алга ташиж байв. Энэ үед Фрида, Бурхан тэнгэрийн лүндэн заавал биелэх юм гэдгийг ойлгов. Амеркмйн эдийн засгийн уналтын эхэн үе гучаад оны хүнд бэрх цаг эхлэв. Кинотеатрын эзэд хоосон суудлаа дүүргэх гэж урамшуулал, бинго, азтай үзэгч шалгаруулах, төгөлдөр хуурчдыг хөлслөх, жүжигчин болох хүсэлтэй хүмүүсийн шалгалуулах гэж зүсэн зүйлийг амлацгааж байв. Фрида аль кинотеатрт ээлжит сонгон шалгаруулалт болохыг хүлээн кинотеатруудын хуваарыг сайтар нягтлан үзнэ. Тэгээд Тобиг тийш нь явуулан, хүүгээ цаг үеийг хошигнон элэглзхийг нь үзэн үзэгдчийн дунд сууна. Хүү нь үргэлж тэргүүн шагнал хүртэнэ. Жаал хүү өсөж торнисон ч урьдын адил гэмгүй тод цэнхэр нүд гялалзуулсан бяцхан нүүртэй хэвээрээ байв. Хүмүүс Тобиг хармагцаа тайтгаруулан амьдралын дарамт зовлонгоос хамгаалах гэсэн мэт халуун дотноор чанга тэвэрдэг байжээ. Тэд хүүд хайртай, хүүгийн тоглолтыг үзээд халуунаар талархан алга ташихад Тоби бүх юм ээжийнх нь хэлснээр болж, тэрээр ээжийнхээ төлеө, Бурхны төлөө алдарт хүрч од болно гэдгээ ойлгожээ. Тоби анх удаа бүсгүй хүн хүсэх сэтгэл нь арван таван настайд нь төржээ. Тэр ганцаараа угаалгын өрөөндөө байхдаа гар хангалга хийсэн нь түүнд хангалтгүй санагдаж Тоби эр хүн болохоор шийджээ. Нэгэн үдэш Тобигийн ангийн хүүхдийн эгч, нөхөрт гарсан бүсгүй Клара Коннорс түүнээс гэртээ хүргэж өгөхийг гуйлаа. Сайхан том хөхтэй, цайвар үст бүсгүйтэй зэрэгцэн суусан залуу эрийн тэсгэлгүй их хүсэл оргилон, тээнэгэлзсээр түүний өвдөг дээр гараа тавив. Эсэргүүцэлтэй тулгараагүй залуу эр зориг орон, хэрэв бүсгүй хашгирч эхэлбэл гараа угз татан авахад бэлхэн шиг банзал доогуур нь гараа шургуулчихав. Кларагийн уур хилэн нь буцлахаас илүүтэй залуугийн зан байдал зугаатай санагдаж байснаа Тоби өмдний товчоо тайлахад нь ичимхий эрхтэнийг нь харан түүнийг шууд гэртээ аваачжээ. Маргааш өдөр нь ч Тоби загас наадуулан баясаж, бие биеэ эзэмдэн бахдав. Энэ нь Тобигийн амьдрал дахь мартаж боломгүй адал явдал болжээ Тэрээр савандсан алганы оронд тэсэж ядан оволзох хөлсөнд чийг даах гоолиг бие, чацвалзан чинэрэх ЭРХТЭНГ НЬ шингээн шимэх бүлээхэн нарийн эдийг мэдэрчээ. Кларагийн ёолон дуу тавих нь түүний ичимхийг улам улам чинэрүүлэн хатууруулж тэр л амтлаг сайхан бяцхан үүрнээс гарах тун дургүй тийм хэмжээнд хүргэжээ. Өөрийн ичимхийн хэмжээ цаг үргэлж Тобид нууцхан ичгүүр төрүүлдэг байсан бол өдгөө эсрэгээр эргэн түүний эр биеийнх нь эрхэм бахархал болов. Клара амаа хамхиж явж чадаагүйгээс Тоби даруй өөрийн хүчийг үл хайрлан хөрш бүсгүйчүүлд үйлчлэх болжээ. Сүүлийн хоёр жилд тэрээр ангийн охидын бараг талынх нь аргыг олон охин биенээс нь хагацааж чадсан байна. Түүний үе тэнгийнхэн хөл бөмбөг сайн тоглож, мөнгө ихтэй эсвэл сайхан царай зүстэй байсан ч тэд ялагдал хүлээж, харин Тоби улам бүр ялан дийлсээр байлаа. Охид урьд өмнө түүнээс илүү хөгжилтэй зугаатай, ухаалгыг үзээгүй тул уруу татах туршлагатай лантай, цэнхэр нүдэт хонгор залуугийн өмнө тэсвэрлэж үл чадна. Тоби хэдийнэ арван найман насанд хүрч сургуулийн он жилүүд дуусах тийшээ хандаж байтал нэгэн сайхан өдөр сургуулийн захирал түүнийг дуудуулжээ. Захирлын өрөөнд Тобигийн ээж аадар борооны үүл мэт уйтгартай, баргар царайтай, католик гэр бүлээс гаралтай арван зургаан настай Эйлин Хенеген охин мэгшин уйлж, түүний эцэг цагдаагийн дэслэгч, дүрэмт хувцастай бүдүүн эр гурав байв. Тоби хэцүүхэн аянга буух нь гэдгийг даруй ойлгожээ. -Тоби, ажил хэрэгтээ шууд орьё гэж захирал хэлээд, -Эйлин жирэмсэн гэнэ, хүүхдийнх нь эцгийг чамайг гэж байна. Энэ үнэн үү? гэлээ. Гэнэт Тобигийн ам нь хатан хуурайшиж гагцхүү Эйлиний булбарай бие түүний дор гүрвэлзэн хөдөлж, аль байдгаараа чармайн тонгичин, жаргалтай гэгч ёолж байсныг нь санав. -Дахиад, Тоби, дахиад лавхан шиг хий, хүчтэй. . . хэмээн бүсгүй түүнээс гуйж байжээ. Гэтэл одоо байж байгааг нь хараач гэм. -Алив хурдан хариул, гөлчгий минь! Чи миний охинтой хавиралдаж зүрхэлнэ гэнэ ээ?! гэж Эйлиний эцэг бархирчээ. Тоби эхийгээ хулгай нүдээр сэм харлаа. Ээж нь энд сууж түүний ичгүүргүй үйлийг нь мэдсэн нь залуу хүүг юу юунаас илүү зовоожээ. Тэр нэрээ бузарлан, өөрийн явдлаараа эхийгээ цааш түлхсэн. Залуу хэрэв Бурхан тэнгэр түүнийг ивээн энэ удаад түүнд туслан эвтэйхэн мултарч чадвал энэ яваа насандаа дахин нэг ч охид хүүхнүүдтэй зууралдахгүй хэмээн шийджээ. Даруй эмч дээр очиж хэзээ ч эр эмийн явдлыг бодохгүй болтол нь хөнгөлөөд өгөөч гэж гуйхсан... -Тоби! Чи энэ охинтой унтсан юм уу? хэмээн эх нь асуув. Тоби шүлсээ гудхийтэл залгиад цээж дүүрэн амьсгаа аван, -Тийм ээ, ээж ээ гэж арай ядан хэллээ. -Тэгвэл чи түүнтэй гэрлэх л болж дээ гэж Фрида уйлсандаа хамар нь хавдсан, цурхиран уйлах охиныг харан үл зөвшөөрөн татгалзсан аястай өгүүлэв. -Чи ингэхийг хүсч байна уу? -Т-тийм хэмээн Эйлин баяртайгаар дуу алдаад, -Би түүнд хайртай. Өө Тоби, тэд намайг бүгдийг яриулж дөнгөсөн. Би чамайг хэлэхийг хүсээгүй юм гэлээ. Эйлиний эцэг цагдаа эр чухам хэнд хандаж байгаа нь үл мэдэгдэн, -Миний охин дөнгөж арван зургаан настай! Энэ чинь насанд хүрээгүйчүүдийг хүчиндсэн гэсэн зүйл ангид багтах гэмт хэрэг. Тэр өрөвдөлтэй амьдралынхаа сүүлийн мөчийг хүртэл шоронд өнгөрөөж болох юм. Гэвч хурим найрын тухай ярьж байгаа бол... Тэнд байгсад бүгд тушаал авсан мэт нэгэн зэрэг Тоби руу харлаа. Тэрээр дахин шүлсээ гүдхийтэл залгилан, -Тийм ээ, эрхэм ээ! Би. . . Ийм юм болсонд, өршөөгөөрэй гэж арай ядан дуугарав. Гэр хүрэх бүхэл замын турш тэд огт дуугарсангүй. Тоби шалдаа бууж яревдөлтэй амьтан ээжтэйгээ зэрэгцэн суужээ. Түүнийг ямархуу зовлонд унагаснаа ухамсарлана. Юуны түрүүн түүнд гэр бүлээ тэжээх ажил хайн, эцгийнхээ махны мухлагт туслах болж дээ. Би өөрөө аягатай цай руугаа шороо цацчихлаа шүү дээ, ирээдүйн бүх л төлөвлөгөө минь, бүх хүсэл мөрөөдөл минь баяртай! Тэд гэртээ ирмэгц Фрида, -Дээш гарья! гэж товчхон тушаалаа. Тоби эхийнхээ араас даган өрөө рүү болох гэж буй таагүй явдалд бэлтгэн бор зүрх нь пол пол хийж, богино хавирга нь шир ширхийн явав. Өрөөнд ороод эх нь таг дуугүй чемодан гарган, түүний хувцаснуудыг хийж эхлэв. Тоби бүр гайхширч, ихэд эргэлзсэн байдалтай эхийгээ ширтэн, -Ээж ээ, та юу хийж байна аа? гэв. -Би юу? Юу ч хийгээгүй. Чи аль болох хурдан явах хэрэгтэй гээд сэтгэл нь шулуудан хүүгийнхээ нүд рүү ширтэж, -Би чамайг ялихгүй юмнаас болж өөрийн амьдралаараа тоглохыг зөвшөөрнө гэж бодож байна уу?! Чи тэр охинтой унтчихаж, тэгээд хүүхэдтэй болох гэнэ, үүнээс болж үү дээ? Энэ чинь чамайг эр хүн, харин түүнийг мунхаг эм гэдгийн л баталгаа! Үгүй шүү, миний хүү хэний ч сохроор хуримлах урхинд татагдахгүй. Бурхан чамд гялалзсан авъяас заясан, Тоби! Чи Нью-Йорк руу яв, алдартай болмогцоо намайг дууд гэлээ. Тоби нулимс гүйлгэсэн нүдээ цавчилан, эх рүүгээ харайн очвол ээж нь толгойг нь энгэртээ наан чанга тэвэрч, бяцхан хүүхэд шиг бүүвэйлэв. Эхийгээ орхин явна гэдэг Тобид гэнэт энэ том дэлхийд төөрч, ганцаардсан мэт болох шиг санагдав. Гэвч санаанд нь нэгэн сонин сэтгэгдэл төрж, шинэ үл мэдэгдэх амьдралын баясгалант дөл бадарчээ! Тэр Шоу-бизнест ажиллана! Тэр агуу хошин урлагийн алдарт од болно! Ээж нь ингэж хэлсэн биш үү, тэр хэзээ ч эндүүрдэггүй!

_________________
...


Top
   
PostPosted: Dec.21.16 4:44 am 
Offline
Нутаг Нугын Шvтээн Гишvvн
Нутаг Нугын Шvтээн Гишvvн
User avatar

Joined: Apr.15.02 5:54 pm
Posts: 754
Location: Japan, Tokyo
Бүлэг 2. Хямралын жилүүд дуусч, ерөнхийлөгч Франклин Рузвельт энэ үеэс эхлэн хүмүүс юунаас ч айх аюулгүй боллоо, Америк дэлхийн хамгийн цэцэглэн хөгжиж буй орон болно гэж зарлан тунхагласан нь тэр ёсоор болж, хүн бүр мөнгөтэй болж, бүгд хуруу хумсаа мэрэлгүй зарж үрнэ. Бродвей дахь театрт нэгэн зэрэг гучин шоу тоглон, сул суудал огт олдохгүй боллоо. Тоби зам зуур хэрэглэ гэж ээжийнхээ өгсөн зуун долларыг өвөртлен Нью- Йоркод иржээ. Тэр алдарт хүрч баяжин, ээжийгээ дуудан, тансаг байранд хамтдаа амьдарч, эх нь орой бүр театрт очин эхний эгнээнд сууж, үзэгчид хүүд нь хэрхэн алга ташихыг ажих болно. Гэвч одоо ажил олох хэрэгтэй байв. Тоби Бродвейн бүхий л театруудаар орж, сонирхогчдын уралдаанд шагнал авснаа, авьяастайгаа тоочин захирлуудын ятгасан ч амжилтанд хүрсэнгүй. Тэд бүгд татгалзжээ. Төвхнөх гэсэн оролдлого нь бүтэлгүйсээр Тоби шөнийн клуб, эстрэд тоглодог ресторанд сэм орон хошин урлагын шилдэг тоглолтыг шуналтайгаар үзэж байв. Мөнгө нь дуусч, сав угаагчийн ажил хийх болов. Тоби өрөөнийхөө үнийг төлөх гэж хагас сайн бүрийн еглөө ээж рүүгээ утасдаг байв. Нэг удаа Фрида Тобид түүний зугтсан нь хэрхэн сандралд оруулж байгааг ярьж өглөө. -Чи тэднийг харсан ч болоосой Цагдаа эр орой бүр эргүүлийн машинаараа залран ирж, биднийг гангстер аятай аашилна гээч Тэгээд цаг үргэлж чамайг хаашаа явсныг асууж шалгаана. -Та тэгээд юу гэж хэлэв? гэж Тоби сэтгэл зовон асуухад нь, -Үнэнийг. Чи шөнө, яг л хулгайч аятай хотоос оргож зайлсан, хэрэв би хэзээ нэг цагт чамайг олдог л юм бол өөрийн гараараа боомилж ална гэсэн гэжээ. Тоби чангаар инээд алдан хөхөрчээ. Зун нь Тоби товч мэт гөлийсөн нүдтэй бүдүүн, мулгуу хууран мэхлэгч нэгэн илбэчний туслахын ажил олж дөнгөжээ. Тэрээр Агуу Мерлин гэсэн нууц нэрээр тоглодог аж. Тэд хоёр дугаар зэрэглэлийн буудлуудаар яван ажиллаж, Тобигийн гол үүрэг нь фургонд Мерлины зарлалын хүнд самбарыг ачиж буулгах, тоглолтын үед илбэчин бортогоноос гаргаж ирдэг зургаан цагаан туулай, гурван канар бялзуухай, хос үхэр хулганыг тэжээнэ. Мерлин ан амьтад даа ихэд санаа зовдог тул Тоби ханын шүүгээнээс томгүй өрөөнд тэднийг асрамжлахаар хамт амьдарч, залуу эрд ой гутам муухай үнэрт нэвт шингэсэн мэт санагдана. Тэрээр давхар ёроолтой нууц тасалгаатай хайрцагнуудыг зөөж, ийш тийш гүйлдэх ан амьтдын араас хөөцөлдсөөр туйлдаа хүртэл ядарснаа цаг үргэлж мэдрэнэ. Тоби хэдэн цагаар ягтаа тулсан ядуу уйтгартай тасалгаанд суун шоу- бизнесийн замд хэрхэн хөл тавихаа тархиа гашилтал бодон, толины өмнө элэглэх дасгал сургууль хийж байхад өмхий үнэртэй амьтад түүний цорын ганц үзэгдчид нь болж байлаа. Зуны сүүлчээр Тоби урьдын адил гэр рүүгээ ярьвал энэ удаа эцэг нь утсаа авчээ. -Тоби байна аа, аав аа. Яаж шуухан амьдарч байна вэ? Хариуд нь дув дуугүй болов. -Байна уу? Сонсож байна уу? -Сонсож байна, Тоби гэх аавынх нь дуу Тобигийн хамаг биеийг жихүүцүүлэв. -Ээж яасан бэ? -Өчигдөр эмнэлэгт хэвтүүлсэн. Тоби харилцуурыг тас атгахад хэврэг хуванцар эвдрэх нь үү гэлтэй шажигнав. -Тэр яагаа вэ? -Эмч зүрхний дайрлага гэсэн. Үгүй! Зөвхөн ээж л биш үү! -Эдгэрнэ гэнэ үү? хэмээн аймшигтай тулалдахаас буцахгүй улайран байгаа юм шиг хашгиран, -Эдгэх үү? гэж асуув. Тэрээр хэрхэн хашгирч байгаагаа өөрөө ч анзаарсангүй. -Бүх юм сайхан болно гэж ээжид хэлээрэй! Алс хол, сая милийн тэртээгээс эцгийнх нь уйлах дуу сонсдон, -Тэр... тэр хэдэн цагийн өмнө өнгөрсөн гэх нь тэр. Эцгийнх нь хэлсэн үгс зангидсан нударгаар нүүрэн дундуур нь татаад авч, улайдсан халуун лавын урсгал Тобиг сорон өөртөө уусган үгүй хийх мэт болсон ч гэлээ хамаг бие нь галд автан халуу шатахыг хараахан мэдээгүй байв. Эцэг нь худал хэлж байна! Тэр үхэж болохгүй, болохгүй! Тэд тохирсон биш үү! Тоби од болж, ээж нь үргэлж хажууд нь байж, түүнийг тансаг орд харш, жолоочтой лимузин, ангийн үсэн дээл, бриллант хүлээж. .. Тоби цурхиран уйлсандаа багтарч, амьсгаа ч авч чадахгүй зүүдэлж байгаа мэт болоход тэртээ алсаас, -Тоби! Тоби! гэх дуулдав. -Би харилаа. Оршуулга хэзээ вэ? -Маргааш. Чи наашаа ирж болохгүй. Тэд чамайг хүлээж байгаа. Эйлин хэзээ мөдгүй төрөх гэж байгаа, харин эцэг нь чамайг ална гэж тангараг тавьчихсан. Энд үзэгдэх л юм бол бүгд өнгөрлөө гэсэн үг. Тэгэхээр мань хүн хорвоо дээр хайрлаж байсан цорын ганц хүнтэйгээ ч салах ёс хийх эрхгүй болох нь ээ. Тоби бүхэл өдержингөө орондоо хэвтэн эхийгээ дурсав. Ээжийн дүр төрх яг л амьд байгаа юм шиг гал зууханд хоол унд бэлтгэн, хүүтэйгээ ямар сайхан ирээдүй түүнийг хүлээж байгааг, театр, хамгийн.урд эгнээ, баярын нулимстай нүдтэй алга ташихаа ярилцан. . . Түүний хошигнох, элэглэн дууриахыг сонсон элгээ хөштөл инээж. . . Түүний хувцас хунарыг чемоданд савлах зуур, "Агуу хүн болмогц, намайг дуудаарай..." Тоби уй гашуудаа автан бэгтэрч огт хөдлөхгүй хэвтсээр. Тархинд нь "Амьд байсан цагтаа энэ өдрийг хэзээ ч мартахгүй. 1939 оны 8 сарын 14. Миний амьдрал дахь хамгийн чухал өдөр" гэсэн бодол тасралтгүй эргэлдсээр байв. Эхийнх нь үхэлтэй холбоотой биш, харин энэ мөчид Техас мужийн Одесс хотод болж байгаа мэдээллээс үүдэн энэ өдөр түүний цаашдын хувь эаяанд ихэд нөлөөлжээ. Гоц гойд юмгүй юмгүй, тусламжийн өнгө гэвэл илүү зохилтой өнгө бүхий эмнэлгийн гунигтай байранд нам гүм ноёрхоно. Дотор талд нь эмч нар хамаг хүчээрээ золгүй хүмүүсийн зовлонг нимгэлэх гэж оролддог жижигхэн тасгуудад хуваагджээ. Чимээгүй үхэл гэгчийн үе өглөөний дөрвөн цаг болж байв. Энэ үе бол өдөр бүр эцэж цуцахгүй тэмцлийн өмнөх ажилчдын амралтын цаг юм. Хагалгааны дөрвөн номерын өрөөнд эх барих бригадынхан шургуу хөдөлмөрлөнө. Ердийн төрөлт шиг эхэлснээ энэ мөчийг хүртэл бүгд хэвийн сайхан явснаа гэнэт бүгдийг сандаргаж эхлэв. Хатагтай Цински эв эрүүл, эх баригчдын мөрөөдөл болдог тариачин авхайн өргөн таазтай, залуу бүсгүй ямар ч хүндрэлгүйхэн байлаа. Базлалт хоорондын зай улам бүр ойртсоор. Тэр бүү хэл Уилсон эмч хүүхэд хөлөөрөө гарах нь гэж хэлэх үед хэн ч сандарсангүй. Иймэрхүү төрөлт нэг бол ердийн төрөлтийн адил явагдаж, эмчийн тусламж шаардахгүй, эсхүл эмч нар оролцох явдал гардаг ажээ. Хүүхэд саван дотроо үхэж шаантаглах нь хамгийн хэцүү үе. Уилсон эмч төрөлт давгүй явагдаж байна гэж сэтгэл хангалуун хэллээ. Удалгүй шинэ хүний тавхай, дараа нь бяцхан хоёр хөл цухуйж эхлэв. Дахин базлаж хүүхдийн бөгсөн бие га0рч ирлээ. -За харж байна уу, одоохон хөнгөрөх нь гэж Уилсон эмч урамшуулаад, -Хүчтэйхэн дүлээд өг! гэв. Эх нь эмчийн хэлснийг сонссон хэдий ч дүлж чадсангүй. -Алив, хамаг хүчээрээ ганц сайн оролдоодох гэж эмч хөмсөг зангидан хэлээд хүүхдийн хөлнөөс аяархан татвал өчүүхэн ч хөдөлсөнгүй. Уилсон хавчигхан гарц руу гараа шургуулан ургийг болгоомжтойхон шинжив. Духан дээгүүр нь хелс бурзайн ирэхэд сувилагч бүсгүй арчууранд гүйж одлоо. -Бага шиг хүндрэл гарах нь гэж эмчийн аяархан хэлэхэд хатагтай Цински СОНСЧИХООД, -Юу болов оо? хэмээн сандрав. -Зүгээр! Зүгээр! Уилсон эмч толгойг хүртэл гараа шургуулаад хүүхдийг болгоомжтой түлхэхийг оролдвол хүүхэд илт хавчигджээ. Хуруугаараа хүйг тэмтэрвэл хүүхдийн бие, эхийн умайн булчин хоёрын дунд хавчигдан шинэ хүнд агаар очихгүй болсон байв. -Фибропотоскоп гэж эмчийн шаардахад эх баригч эхийн гэдсэн дээр багажаа тавин хүүхдийг зүрхний цохилтыг сонсохыг оролдоно. -Минутанд ойролцоогоор гуч гэж тэр бөвгөнөв. Уилсон эмчийн хуруу тэр чигээрээ эхийн хэвлий рүү далд орон тэмтчин судалсгар.. . -Судасны цохилт буурч байна! Зүрх нь цохилохгүй байна! гэж эх баригч эмэгтэй дуугарав. Хүүхэд бүтэж үхжээ. Яаж хугацаа хожин тэмцээд түүний амийг аврах боломж байсангүй. Хүүхдийг гарган авч тархины гэмтлийг эс тооцон зүрхийг нь цохиулахын тулд хиймэл амьсгаа хийнэ гэхэд ердөө л дөрвөн минутын хугацаа үлджээ. -Цагаа тэмдэглэ! гэж Уилсон эмч тушаав. Тасалгаанд байсан бүгд зөнгөөрөө өөрийн эрхгүй цаг руу харцгаахад минутын том зүү 12 дээр зогссосхийснээ тэднийг сандаргах гэсэн мэт дахин тойргоор яаравчлан гүйж эхлэв. Эх барих бригадынхан ажилдаа улайрцгаажээ. Хагалгааны өрөөнд дахин нэг хүчил төрөгчийн төхөөрөмж оруулж ирж байхад Уилсон эмч хүүхдийг аарцагны нь өрцнөөс татаж авахаар оролдож байв. Тэрээр Брехтийн гардан авах аргыг хийхээр шийдэн үтрээний гарц амсрыг цэвэрлэн, хүүхдийн мөрийг эргүүлэх гэж оролдов. Юу ч тус болсонгүй. Анх удаа төрөлтөнд орж байсан дадлагын сувилагчийн дотор гэнэт муухайран тасалгаанаас гарч гүйв. Карл Цински хагалгааны өрөөний үүдэнд эвэршсэн том гараараа малгайгаа тасар татах нь холгүй базлан, нааш цааш байж ядан холхино. Өнөөдөр түүний амьдралын хамгийн жаргалтай мөч байв. Карл модчин, аз жаргал бол гэр бүл өнөр өтгөн байх ёстой гэж үздэг нэгэн ажээ. Карл энэ хананы цаана түүний анхны хүүхэд төрж байна гэж бодохоос сэтгэл хөдлөлөө нууж чадахгүй байлаа. Тэрээр эхнэртээ тун их хайртай бөгөөд түүнгүйгээр амьдарч чадахгүй гэдгээ мэдэх бөлгөө. Хагалгааны өрөөнөөс гүйн гарч ирэх сувилагчийг харангуут Карл түүнийг амдан гүйж очоод, -Эхнэр маань яаж байна? гэв. Аймшигт агшиныг мартаж чадахгүй ухаан алдах шахсан бүсгүй биеэ барьж чадалгүй, -Тэр үхчихлээ' Үхчихлээ! гэж хашгирчихаад цааш эргэн огиудас хүрэхэд нь бөөлжисөе барьж ядан гудмаар цааш гүйлээ. Ноён Цинскийн царай цонхийн цайж, амьсгаа нь давчдан багтарч үхэх шахахдаа хоёр гараараа цээжээ тэмтчин шалан дээр сөхрөн уналаа. Энэ үед хагалгааны өрөенд шинэ хүний амийг аврах гэж гар хумхилгүй ажиллаж байсан тулд түүнд хэн ч тус болж чадсангүй өнгөрчээ. Төрөх тасагт Уилсон эмч урагшлан гүйх цагийн зүүтэй тэрсэлдэн уралдаж, найдвар муутайхан тулалдсаар. Тэрээр хүйнд хүрсэн хэдий ч ургыг гаргаж авах ямар ч боломж байсангүй. Дотор хүн нь түүнийг гуйж, хүч хэрэглэн хүүхдийг татаж авахыг тушааж байсан ч гэлээ, иймэрхүү маягаар хорвоод мэндэлсэн хүүхдүүд ямар тавилантай учирдагийг эмч олонтоо үзсэнсэн. Хатагтай Цински өвдсөндөө болон ухаан алдах шахан чангаар ёолно. -Дүлээрэй, хатагтай Цински! Хүчтэй! Дахиад! Бүх юм талаар өнгөрчээ. Уилсон эмч цаг руу хяламхийн харав. Хайран хоёр минут алджээ, хүүхдийн тархинд цус хүрэхгүй болжээ. Эх баригчийн өмнө хэрэв хүүхдийг дөрвөн минутаас хэтрүүлэн аварч чадвал юу хийх вэ? гэсэн бас нэгэн асуудал гарч ирлээ. Мэдсээр байж үүрдийн оюун ухааны хомсдолтойгоор амьдраг гээд орхих уу? Эсвэл түүнд өвтгөхгүй, нигүүлсэнгүй үхлийг бэлэглэх үү? Түгшүүрт бодлоо таягдан хаяад Уилсон эмч яаравчлан ажиллаа. Тэрээр нүдээ анин бүсгүйн биед юу болж байгааг мэдрэхээр тэмтчин анхаарлаа төвлөрүүллээ. Эх баригч Морисо-Смел-Вейтын эх барих даралтыг сулруулан, хүүхдийг гаргаж авах цогц хүнд хөдөлгөөн хийдэг аргыг хийхээр оролдож эхлэв. Тэгээд гэнэт алганд нь ямар нэг юм хөдлөхийг мэдэрч, -Хавчуур, хурдан гэж зандрав. Эх баригч багажийг өгмөгч Уилсон эмч хавчуурыг аван хүүхдийг толгойг хавчин авлаа. Хормын төдийд бүх юм дуусан хүүхэд хорвоод мэндлэв. Эхийнхээ харанхуй, тохь тухтай дулаахан хэвлийгээс гарч ирэн энэрэлгүй хүйтэн ертөнцийн гэрэлд нүд нь гялбан байх улаан нялзрай бяцхан шинэ шинэ хүнийг гайхамшигтайгаар гардан эх барьж авна гэдэг эх баригчдийн хувьд үргэлжийн ялгуусан баяр бахдал байдагсан. Гэвч энэ хүүхэд цэлдэн хөхөрчихсөн, хөдөлгөөнгүй, хорвоод мэндэлснээ мэдэгдэн уйлж ч чадахгүй таг дуугүй охин байлаа. Цаг! Ердөө хагас минутын зай үлдэж! Олон жилийн туршлагатай эх баригчдын хурдан, гавшгай гэж жигтэйхэн. Эмч хуруугаа марлиар ороож агаар оруулах замыг нээн хүүхдийн амьсгалын замыг салснаас нь цэвэрлэв. Эх баригч түүнд цахилгаан сорогчид холбосон төвөнх харагч багаж өглөө. Эмч багажаа хийгээд толгой дохивол эх баригч товчийг дарахад хол хол хийн сорох дуу сонсдогдов. Уилсон цаг харвал хориод секунд үлджээ. Судасны цохилт байдаггүй. 15... 14. . .. Зүрх цохилсонгүй. Шийдвэр гаргах мөч ирлээ. Дэндүү оройтож, тархины хүнд гэмтэл авсан байж болох юм. Гэвч хэн ч үүнд итгэсэнгүй. Уилсон эмч өрөөг тойруулан харвал гурван настай балчир хүүхдийн ухаан нуугдсан том улсын өрөвделтэй төрх үзэгдэн, байдал үүнээс ч дор байлаа. 10 секунд амьдрана гэсэн өчүүхэн итгэл байсангүй. Эмч Бурхан түүнийг ойлгон, өршөөгөөрэй хэмээн залбирсаар. Тэр аппаратыг унтрааж хүүхдийг аварч чадахгүйгээ хэлнэ. Хэн ч түүнийг хууль бус үйлдэл хийлээ гэж буруутгахгүй, Эмч дахиад хүүхдийн биед хүрвэл нойтон, хүйтэн хэвээр байв. З сек. 1 сек. Зүрхний булчингийн агшилтгүй. Боллоо. Эмч унтраах товч руу гараа явуултал хүүхдийн бяцхан зүрх туниа муутай гэгч нь хариугүй жирсхийснээ, дахиад, бас дахин чичирнэлээ.Зүрхний цохилт олшрон хүчтэй, хэмнэлттэй болов. Өрөөнд байсан эмч нар баярлан дуу алдаж бие биедээ ялан дийлсний баяр хүргэж байхад Уилсон эмч тэднийг сонссонгүй гагцхүү ханын том цаг руу ширтсэн хэвээр зогсоно. Эх нь Краковт амьдардаг эмээг нь хүндэтгэн Жозефина гэж нэрлэжээ. Уилсон эмч хатагтай Цинскид Жозефина охиныг зургаан долоо хоног тутамд эмнэлгийн үзлэгт авчирч байхыг анхааруулжээ. Эмчийн үзлэг бүр хүүхэд ердийн өсөлт бойжилттой байна гэж дүгнэж байлаа. Гагцхүү цаг хугацаа бүгдийг харуулна.

_________________
...


Top
   
PostPosted: Dec.21.16 4:45 am 
Offline
Нутаг Нугын Шvтээн Гишvvн
Нутаг Нугын Шvтээн Гишvvн
User avatar

Joined: Apr.15.02 5:54 pm
Posts: 754
Location: Japan, Tokyo
Өө энэ Enter нь хаашаа алга болоод байна аа...

_________________
...


Top
   
PostPosted: Dec.21.16 4:48 am 
Offline
Нутаг Нугын Шvтээн Гишvvн
Нутаг Нугын Шvтээн Гишvvн
User avatar

Joined: Apr.15.02 5:54 pm
Posts: 754
Location: Japan, Tokyo
Бүлэг 3.
Зуны улирлын ажил нь Катскилл ууланд дуусан Агуу Мерлин, Тоби хоёр хамтдаа ажилгүй болцгоов. Тэрээр эрх чөлөөтэй болон одоо дөрвөн зүг найман зовхис тийш хаа дуртай газар руугаа явж чадна. Гэвч хаашаа явах вэ? Тэр орон гэргүй, гэр бүлгүй, халаас хоосон үлджээ. Нэгэн зочид буудалд амьдрагч бүсгүй түүнийг гурван хүүхдийн хамт Чикаго хүргэж өгвөл Тобид хорин таван доллар өгөхөөр амлажээ. Тоби Агуу Мерлин түүний өмхий самхай ханхлуулсан амьтадтай салах ёс ч хийлгүй яваад өгчээ. 1939 онд Чикаго хурдан хөгжин дэгжиж буй хот болон эмэгтэйчүүдээс эхлээд улс төрчид тэр бүү хэл хар тамхичид хаанаас юу худалдаж авч болохоо бүгд сайн мэднэ. Гудамж бүрд завхай зайдангаараа хэний ч сэтгэлийг татаж чаддаг шөнийн клубын хаяг гэрэлтэнэ. Тоби олон бужигнасан "Парижид" хэмээх газраас эхлэн Раш-стрит дэхь хамгийн жижиг баар
хүртэл газар сайгүй хэсүүчлээд, эцэст нь эд бүгдээс ганцхан хариу сонсчээ. Өөрийгөө хошин жүжигчин хэмээн нэрлэсэн тэнүүлчин залуу хэнд ч хэрэггүй байлаа. Элсэн цагт тун бага элс үлдэж, эхийнхээ хүслийг биелүүлэх цаг хэдийнэ болжээ.
Тоби арван есөн нас хүрэх дөхөж байв. Түүний үргэлж орж гардаг клубын нэг "Ни хай"-д уйтгартай гурвал хөгжимчид, энд тэндгүй хөөгдөж явдаг согтуу хошин шогч, "Эгч дүү Перри" гэдэг нууц нэрээр тайчих урлаг үзүүлэгч Мэри, Жери хоёр зочдыг зугаацуулдаг ажээ. Хачирхалтай нь дажгүй үзэсгэлэнтэй хориод настай тэд төрсөн эгч дүүс байсан агаад тэднийг хэвлэлээр нэг хямдхан бузар булай амьтад гэж тараасан удаатай. Оройхон хэрд Жери бааранд орж ирээд Тобигийн дэргэдэх ширээнд суулаа. Залуу эр инээмсэглэн эелдэгээр,
-Таны тоглолт надад их таалагддаг хэмээн хэллээ.
Жери толгой өндийн харвал хүүхдийнх шиг царайтай, хувцас муутай, тарчигхан амьдардаг гэнэн залуу нүдэнд нь үзэгджээ. Бүсгүй хайхрамжгүйгээр толгой дохиод нүүр буруулах гэтэл Тоби явахаар завдан босвол өмднийх нь товч юу юугүй зад тавах нь уу гэлтэй томбойсон байхыг Жери харчихав. Бүсгүй залуу эрийн гэм хоргүй цэнхэр нүдийг дахин ширтэн,
-Бурхан тэнгэр минь! Наадах чинь үнэхээр чиний эд үү? гэж асуужээ.
-Үнэмших ганц л арга байдаг биш үү?
Энэ шөнийг Тоби эгч дүү хоёртой цугтаа оронд өнгөрүүлжээ.
Бүгдийг урьдаас төлөвлөн шоу эхлэхээс хагас цагийн өмнө Жери клубын хошин жүжигчинг Дайверс авенью дахь тоглоомын газарт аваачин шунал хөдөлгөсөн тоглоомонд оруулан суулгажээ. Тоглоом ид дундаа явж байхад жүжигчин,
-Бидэнд хэдхэн минут үлдэж! Би одоохон хэмээн сэтгэл нь хөөрөн, уруулаа шилэмдэн долоож хэлэв.
Хагас цагийн дараа Жери чимээгүйхэн алга болоход хошин жүжигчин аз шовойвол ганц амжилттай хаялтаар алдар хүнд,
амжилт, эд баялгыг нэгэн зэрэг хүртэнэ гэсэн мөрөөдлийн ертөнцөд умбан ясан шоо тэчьядан хаясаар хоцорчээ.
Энэ үед Тоби "Ни Хай"-д үсээ нямбай гэгч нь засуулчихсан, цэмцийсэн сайхан залуу бэлэн болон хүлээж суув.
Оройн тоглолт эхлэхэд жүжигчнийг эзгүй байсанд клубын эзэн бачууртлаа уурсан тайзны ардуур сандчин ийш тийшээ гүйнэ.
-Энэ шааран амьтан өнгөрөө, та нар ойлгов уу?! Тэр миний клубт алхам ч ойртох ёсгүй!
-Таныг ойлгож байна гэж Мэри гүнгэнүүлэнгээ,
-Гэвч бидэнд аз тохиожээ, бааранд шинэ жүжигчин сууж байна. Дөнгөж сая Нью-Йоркоос ирсэн гэнэ гэлээ.
-Юу?! Хаана тэр вэ? !
Эзэн баар рүү харайн орлоо.
-Ээ сахиусан тэнгэр минь, түүний асрагч эх нь хаа байгаа юM бол? Энэ чинь шал нялхаараа амьтан байна!
-Тэр үнэхээр гайхамшигтай юм билээ! хэмээн Жери чин үнэнээсээ өгүүлэн түүнийг ятгалаа.
-Түүнд боломж олгооч дээ. Та юу алдах юм бэ? гэж Мэри хажуунаас нь хошуу нэмэрлэлээ.
Клубын эзэн мөрөө хавчисхийлгээд Тоби руу очин, -Тэгэхлээр та хошин жүжигчин гэв үү? гэлээ.
-Тийм ээ. Сайхан Калбан ууланд ажиллаж байлаа гэж хайш яйш хариулав.
Эзэн түүнийг дахин цоо ширтээд,
-Чи хэдтэй вэ? гэлээ.
-Хорин хоёртой гэж Тоби хэнэг ч үгүй залжээ.
Дүүрсэн хэрэг! Алив, явья. Хөгөө хөлдөө чирвэл хорин хоёр ч наслахгүй гэж мэдээрэй..
Ингээд бүх юм эхлэв. Тоби Темплийн хүсэл биелэн тэрээр тайзан дээр гэрлийн дугуй цагираган дунд зогсон, найрал хөгжим түүнд зориулан талархалын марш тоглож, үзэгчид шинэ хошин жүжигчиндээ алга ташин угтав.
Тоби хүмүүсийн наалинхай занд сэтгэл нь хөөрөн хоолой нь зангиран үзэгчидтэй үл үзэгдэх ид шидийн шижмээр холбогдсон мэт санагдав. Тэрхэн зуур эхийгээ дурсан, ээж нь өдийд хаа нэгтээгээс хүүгээ харж байгаа гэдэгт итгэлээ.
Хөгжим зогсон Тоби,
-Оройн мэнд, жаргалтайхан хүмүүс минь! Намайг Тоби Темпл гэдэг. Та бүхэн өөрийн нэрсийг сайн мэднэ гэж бодож байна! Танхимд таг чимээгүй. Тоби үргэлжлүүлэн, -Чикагогийн мафийн шинэ толгойлогчийн тухай сонссон уу? Язгууртан хүн юм билээ. Өнөөдрөөс эхлэн "Үхлийн үнсэлт" хөтелбөрт бүжигтэй оройн зоогт орсон байна гэлээ.
Нэг ч хүн инээсэнгүй, бүгд Тобиг дайсагнасан хүйтэн харцаар харах нь залууд аймшигт хурц савраар гэдэс дотрыг нь ханзартал хуу татах мэт санагджээ. Хамаг бие нь уур манангаар хучигдан далдлагдаж үзэгчидтэй холбосон өнөөх ид шидийн шижим нь гэнэт алга болжээ.
Гэвч тэр цөхөрсөнгүй.
-Би саяхан Менд ажиллаж байлаа. Тэр театр өтгөн ойд байх агаад тэдний захирал нь баавгай гуай байсан шүү.
Бас дахиад л нам гүм. Тэр ч битгий хэл дотно бус хандлага илт мэдрэгдэх шиг болов.
-Энд гагцхүү хэлгүй дүлий улс цугласан гэж надад хэн ч сануулаагүй юмсан. Эсвэл "Титаник" дээр болж байгаа үдэшлэг юм уу? Хөлөг живэж, харин аврах завь нь алга.
Тоглолт эхлээд хоёр минут болж байтал энд тэндээс дургүйцэн исгэрч, шүгэлдэх дуу цуурайтаж клубын эзэн сандчин Тобигийн дууг нам дарахаар чанга тоглохыг хөгжимчдөөс шаардан гараа савчин дохив. Тэрээр дарвайтал инээх дүр үзүүлэх боловч нүдэнд нь нулимс цийлэгнэн ****** гадас шиг зогсоор байв.
Залуу урмыг нь хугалсан дайсагнасан уур хилэнг цалгитал орилохыг ямар их хүснэ вэ?
Хатагтай Цински шөнийн нам гүмд муу ёрлон яс янгинам чангаар орилохыг сонсон нойрноос сэрж. . . Бүсгүй орноосоо
босонгуут хүүхэд уйлсныг ухааран хүүхдийн өрөө рүү яаравчлав. Жозефинагийн царай хөхрөн, татвалзан яраглаж байв. Дадлагын эмч хүүхдэд тайвшруулах эм өгвөл охин тайвширан унтлаа. Хатаггай Цинскийн хүүхдийг эх барьсан Уилсон эмч Жозефинаг дахин сайтар үзээд ямар ч гажиг олсонгүй. Гэвч түүнд нэг л биш санагдсаар. Эмч төрөх тасгийн ханан дахь өлгөөтэй байсан цагийг яагаад ч мартаж чадахгүй байв.

_________________
...


Top
   
PostPosted: Dec.21.16 4:49 am 
Offline
Нутаг Нугын Шvтээн Гишvvн
Нутаг Нугын Шvтээн Гишvvн
User avatar

Joined: Apr.15.02 5:54 pm
Posts: 754
Location: Japan, Tokyo
Бүлэг 4.
1891 оноос 1932 онд "Палас" театрыг хаагдах хүртэл варьета хэмээх урлагийн хөнген төрөл америкчуудын үзэх дуртай зугаа наадам болж байлаа. Хошин жүжигчин болох хүсэлтэй хэн бүхэн баян үзэгчдийн хонзонтой дур хүсэл, ааш аягт нь тохируулах гэж өөрийн хурц ухаанаа ирлэдэг өрсөлдөөний энэ л талбарт хүч сорьцгооно. Ялсан хэн ч болов үзэгчдийн талархлыг хүлээн нэр алдрын гавьяа шагналыг хүртдэг ажээ.
Алдар цуугаа дуудуулсан олон арван хошин жүжигчид варьетагийн сургуулийг дүүргэжээ.
Төд удалгүй энэ төрөл уналтанд орсноор өөр аргаар амь зyyx арга хайх болов. Олонд цуутай одод ямар ч зовлон байсангүй, тэднийг радио, концертын танхим, шөнийн клубуудад урьж байхад Тоби мэтийн нялзрай жүжигчдэд тун хэцүү байлаа. Тэд оддынхоос арай өөр зэрэглэлийн шөнийн клуб, бааруудад орцгоох ажээ.
Сахал хуузандаа баригдсан согтуу үйлчлүүлэгчид нь аяга тавгаа хангинуулан, энд тэндгүй чангаар хэхрэх сонсогдон, тайчигч бүсгүйчүүдийг хоргоож, жүжигчдийг шоолон исгэчиж,"Жорлон" хэмээн зөөлрүүлэн хэлсэн нэрээрээ алдаршсан иймэрхүү баар цэнгээний газрууд орон даяар энд тэндгүй элбэг тоХИОЛДОНО.
Умгаp заваан нүүр будах өрөөний агаарт нь спирт, шээс шинхэг, завхай зайдангийн гээд есөн бусын өмхий ханхлах агаад энэ бүхний цаана гагцхүү аймшигийн гашуун үнэр ноёлох ажээ. Эндхийн шан харамж нь идэхийн эцэсгүй хоолноос эхлээд өдөрт таваас арван доллар, зарим үед үзэгчид хэрхэн хүлээж авснаас шалтгаалан хоногт арван таван доллар хүртэл янз бүр байлаа.
Тоби Темпл энэ газруудыг бүгдээр нь явсан нь түүнд ихээхэн сургууль болжээ. Зөвхөн хотуудын нэр нь өөр өөр болохоос ийм клуб, баарууд нэг л хэвийн үнэр танар, хоол унд, хөгжим, үзэгчдийн үзэн ядалт гээд бүгд л ялгахын эцэсгүй адилхан аж. Хэрэв тэдэнд жүжигчин таалагдаагүй бол түүний зүг пивоны хоосон сав мөндөр мэт бууж ирэн, хашгиралдан хөлөө дэвслэн исгэрч тоглогчийг тайзнаас хөен буулгана.
Энэ хүнд бэрх сургалт, хэрцгий догшин ёс жудагийн даван эсэн мэнд гарсан хэн ч хатуужин, хал үзэж хашир суусан эр болдог авай. Тоби согтуу жуулчид, архи уудаггүй ганстеруудтай үг хэлээ ололцоход, хэрүүл өдөөгч, орилоо эрийг хэзээ ч эндүүрдэггүй туршлагатай нүдээр таньж, магнайд нь бурзайсан хөлсийг нь арчин ая тал засан тайвшруулах зэрэгт суралцжээ. Тэрээр Лейк-Кьямеша, Шаванга-Лож, Эйвон, Уайлвуд гэх мэтийн Бурханд хүртэл мартагдах шахсан хамгийн өрөвдөлтэй бөглүү цэнгээний газруудыг ч алгасалгүй ажиллан басхүү суралцсаар явжээ.
Түүний хувийн тоглолт нь алдартай дуучин, кино жүжигчин Гейбл, Богарт, Грант, нарыг элэглэн, авьяаслаг зохиолчдыг хөлслөн авч чаддаг алдартай хошин жүжигчдийн жүжиглэл, үг хэллзгээс хулгайлан тоглоно. Бүх л жулдрай жүжигчид ичгүүр сонжуургүйгээр бусдыг шоглон, жүжиглэлийг дуурайчихээд ичих ч үгүй шинэ залуу жүжигчдээс илүү хэмээн сагсууран цээж дэлдчин ханхалзана.
Тоби юуны ч өмнө сөхрөлгүй үзэгчдийн хайхрамжгүй, хуншгүй ааш занг нь хонгорхон царай, гэм хоргүй гэнэн цэнхэр нүдээрээ татгалзахын аргагүй болтол нь уяраадаг байв. Тэр,
-Эскимос эр морь харж байхыг харсан уу? хэмээн асуугаад өмднийхөө товчийг тайлан алгаа дэлгэн атга дүүрэн шоо мөс үзүүлдэг байв.
Заримдаа Тоби алчуур зангидан дэвсгэр даавуугаар биеэ ороож,
-Могой сургагч Абдул хэмээн зарлаж, бүрээ үлээх зуур утаснаас татахад нь резинэн наж могой мурилзан гарч ирнэ.
Иймэрхүү тоглолт хөгтэй санагддаг хүмүүс үзэгчдийн дунд бас байдаг байлаа. Пивоны хоосон шил агаарт нисэн ирэхээс урьтан сэдвээ өөрчлөх зуур үзүүлдэг иймэрхүү арга заль түүнд тун олон бий.
Тоби орон даяар автобусаар хэрэн хэсэж дараагийн хотод очин хамгийн хямд зочид буудалд муу тавилгатай өрөө хөлслөн аваад шөнийн клуб, баар, тоглоомын газраар явдаг байв. Тэрээр гутлын улныхаа цоорхойг хатуу цаас дэвсэж бөглөөд, угаалгын мөнгөө хэмнэх гэсэндээ цамцныхаа захыг шохойгоор цайлган шохойдож байлаа. Нэгэн хэвийн уйтгартай бааруудын хоол унд нь ч хоолой давахгүй, хамгийн аймшигтай нь ганцаардал түүнийг цаг үргэлж сүүдэр мзт дагах ажээ. Энэ хорвоо дээр нэг ч төрөл садан Тобид үлдсэнгүй, түүний үхсэн амьд хэнд ч падгүй мэт. Тоби хайрлгхаас илүүтэй үүргээ ухамсарлан аавдаа үргэлж захидал бичнэ. Залуу эр хужирхайгаа тэнийтэл хэн нэгэнтэй сайтар ярилцан, хүсэл мөрөөдлөө хуваалцчих, өөрийг нь ойлгох найз нөхөртэй болохсон хэмээн машид хүсч байлаа. Амжилганд хүрсэн мэргэжил нэгт хүмүүс бие хамгаалагч, туслахаа дагуулан, үзэсгэлэнтэй хүүхэн сугадчихаад нэгдүгээр зэрэглэлийн клубын хаалгаар гарч ирэн гялалзсан сайхан лимузинд суухыг хараад тэдэнд үхтлээ атаархана. Хэзээ нэгэн цагт би...
Тобиг эхэлж амжаагүй байхад эсвэл тоглолтоо хийж байхад үзэгчид шүгэлдэн тайзнаас буулгахад нь тэрээр ичиж үхэх шахдаг хамгийн гутамшигтай үе нь байлаа. Энэ мөчид Тоби Темпл үзэгчдийг үзэн ядаж тэднийг хиартал буудахсан гэж хүсдэг ажээ.
МАНЬ эр азгүй хувь заяатайгаа эвлэрэн эцсээ хүртэл тэсвэрлэж байгаа тул ажил хэрэг нь хараахан ягтаа тулчихаагүй, тэгээд ч эхний гишгүүрээсээ доош бууж хаана ч гишгэх билээ дээ.
Тэрээр ядуу дорой зочид буудлын өрөөндөө үүдээ түгжиж аваад тайзан дээр хүмүүсийг хөгжөөн зогсох гэсэн хомхой хүслээс нь салгаж түүнийг мөрөөр нь орхихыг Бурхнаас гуйн уйлна.
"Тэнгэр минь! Надад худалдагч, эсвэл махны худалдагч болохыг минь ятган сэнхрүүлээд өгөөч! Жүжигчин л биш бол юу ч хийсэн яах вэ?" хэмээн залбиран гуйдаг байв.
Эх нь эндүүрчээ. Бурхан түүнийг олны дундаас ялгасангүй. Тэрээр хэзээ ч оройд нь гарч од болон гялалзаж чадахгүй нь. Маргаашаас эхлэн өөр ажил хайж есөөс тав хүртэл ажиллан ердийн хүний амьдралаар амьдрах болно.
Гэвч маргааш орой нь Тоби өөрийг нь дайсагнахаас нь өмнө үзэгчдийг байлдан дагуулахыг хичээн бас л тайзан дээр зогсон кино оддыг элэглэн ярвагнаж хошигнож байв.
Тоби эсэргүүцэх аргагүй болтол инээмсэглээд,
-Тэжээмэл нугастай нэгэн эр амьдардаг байж гэнэ. Тэрээр нугасандаа ухаангүй хайртай тул нэгэн удаа кино үзэхдээ аваад явжээ. Гэвч тасалбар түгээгч түүнийг оруулсангүй гэнэ. Тэгэхээр мань эр нугасаа өмдөндөө хийчихээд тасалбар аван зааланд орчихжээ. Нугас сандчин тонгочиж эхлэхэд эзэн нь өмнийдөө товчийг тайлбал шувуу түүгээр толгойгоо шургуулан гаргажээ. Гэтэл түүний дэргэд нэгэн эмэгтэй нөхөртэйгээ сууж байж гэнэ. Бүсгүй нөхөртөө хандан хажууд нь суугаа эр эрхтэнээ гаргачихаад байна гэж хэлжээ. Гэтэл нөхөр нь тун тайвнаар түүнийг битгий тоо гэжээ.
Хэдэн минутын дараа өнөө бүсгүй сандран,
-Ральф... түүний эрхтэн хэмээн шулганав.
-Би чамайг битгий тоо гэж хэлээ биз гэж цухалдан шивнэв.
-Чадахгүй нь ээ, тэр. . . тэр миний эрдэнэ шишийг идээд байна гэж гайхаж цочирдсон бүсгүй гиншигнэв.
Гэх мэтийн онигоо түүний урын санд их бий. Тоби хурим найр, дайллага цайллаганд оролцож цаг тутамд суралцсаар байлаа.
Заримдаа тэрээр гоёмсог нэртэй жижигхэн кино театрт өдөрт тав зургаан тоглолт хийдэг байв. Гэвч Тоби хэзээ ч цөхөрсөнгүй. Эцэст нь тэрээр жижигхэн хотын ядуу дорой газруудад өдрийн турш тоглоод олонд үнэлэгдэж нэрд гарахгүй байгаагаа ойлгожээ. Нэг л зоригтой юм хийх хэрэгтэй байлаа. Гэтэл асуудал гэнэт өөрөө шийдэгдчих нь тэр.
1941 оны 12-р сарын өвлийн нэгэн хүйтэн ням гаригт Нью-Йоркийн 14-р гудамж дахь "Дьюи" театрт тоглолт хийж, Тоби хөтөлбөрөө үүргийнхээ дагуу зарлав. Эхний шоу амжилттай өндөррлөж, Тоби "Нисдэг Каназава" хэмээн акробатчин япон гэр бүлийн тоглолтыг зарлатал үзэгчид исгэрч, хөлөө дэвслэж гарлaa. Тоби яаран тайзны ар руу ухран далд ороод, -Тэд юунд орилолдоод байгаа юм бол? гэж гайхвал,
-Чи сонсоогүй гэж үү? Япончууд хэдхэн цагийн өмнө Перл-Харбоыг бөмбөгдсөн гэж хэн нэг нь тайлбарлав.
-Тэгээд юу гэж? хэмээн гайхав. Дараагийн тоглолтонд акробатчидыг тоглохын өмнө Тоби
ТАЙЗАН дээр гарч, -Ноёд, хатагтай нар аа! Та бүхэнд дөнгөж саяхан Манилагаас ирсэн алдартай акробатчдын танилцуулья. "Нисдэг Филиппинчүүд!" гэж зарлажээ. Үзэгчид япончуудыг хармагцаа мөн л шүгэлдэцгээжээ. Тоби дараагийн тоглолтод тэднийг "Жаргалтай Гавайчууд", "Галзуу Монголчууд", "Эрвэлзэн нисэх эскимосчууд" гэж янз бүрээр зарлаж үзэвч тэдэнд гавьтай тус болж чадсангүй. Өөрийгөө ч аварч чадахгүйгүйгээ мэдмэгц тэр оройдоо аавтайгаа яривал, түүнд цэргийн зарлан дуудах ирснийг хэлжээ. Ингээд зургаан долоо хоногийн дараа тэрээр цэрэгт татагдах нь тэр. Тобиг тангараг өргөж байсан тэр өдөр үг хэлж чадахгүй болтол шанаа орчим нь лугшин өвдөж байлаа.
***
Толгой өвдөх нь улам бүр нэмэгдэж бяцхан Жозефинад хэн нэг нь аварга том сарвуугаараа өрөвдөн хайрлахгүй гавлыг нь базаж байгаа мэт санагдаж, ээжийгээ зовоохгүйн тулд уйлахгүйг хичээж байв. Хатагтай Цински сүжигтэн болж, шашинд оржээ.
Тэрээр охин Жозефинагийнхаа хамт нөхрийнхөө үхэлд ямар нэг хэмжээгээр буруутайгаа сэтгэлийнхээ гүнд үргэлж мэдэрч, өдөртөө залбирлын сүмд очиж шашны цуглаанд суун, номлогчийн хилэнтэй сургаалын сонсоно.
-Та бүгд бузар буртаг, гэмт явдалдаа живэцгээж байна! Бурхан тэнгэр та нарыг гал дээр эргэлдэн дүүжлэгдэх бузар хорхой мэт үл хэрэгсэн тамын ёроолгүй ангалын ирмэг дээр торгоон барьж байна. Хараал идсэн нүгэлт та нар нарийхан хялгасан утсан дээр дүүжлэгдэн дэнжигнэж байгаа бөгөөд хэрэв нүглээ наминчлан бузар үйлээ зогсоохгүй бол түүний уур хилэнгийн дөл бүгдийг тасар татах болно.
Хатагтай Цински Бурхны үгийг сонсон ойлгоод яагаад ч юм сэтгэл нь ихэд хөнгөрчээ.
-Энэ бол бид чиний эцгийг алсны төлөө Бурхны цээрлэл гэж эх нь Жозефинад дахин дахин давтахад охин хэдийгээр нялх балчир ч гэлээ эл үгсийн цаад утгыг ойлгон ямар нэг тэнэг үйл хийсэн бол зүрх сэтгэлээсээ өөрийн гэмээ цагаатган, хийсэн бүхэндээ хэрхэн харамсаж байгаагаа эхдээ тайлбарлахыг хүснэ.

_________________
...


Top
   
PostPosted: Dec.21.16 2:42 pm 
Offline
Даяар Дурсагдах Гишvvн
Даяар Дурсагдах Гишvvн

Joined: Jan.31.12 5:45 pm
Posts: 111
Баярлалаа уншиж бгаагүй л юм бна


Top
   
PostPosted: Dec.27.16 1:09 pm 
Offline
Нутаг Нугын Шvтээн Гишvvн
Нутаг Нугын Шvтээн Гишvvн
User avatar

Joined: Apr.15.02 5:54 pm
Posts: 754
Location: Japan, Tokyo
Бүлэг 5.
Цэргийн албаны эхний өдрүүд Тобид аймшигт эргэлт болов.
Тэрээр хээрийн цэргийн дүрэмт хувцастай, нэр овоггүй шахам, бусдад үл анзаарагдах хүмүүсийн адил олон сая жагсаалын цэргүүдийн дунд уусан хэн ч биш болжээ.
Тобиг Жоржийн сургалтын лагерь руу явуулан дараа нь анги салбарынх нь дагуу Ангилийн Суссекст явуулжээ. Тоби бригадын генералтай ярих хүсэлтэй байгаагаа дэслэгчид илтгэв. Гэвч тэрээр ахмадаас дээгүүр тушаалтантай уулзаж
чадсангүй. Ахмад Сэм Уинтер гэгч хар үстэй, гучаад насны ухаалаг царайтай, нэвт шувт ширтэх гярхай нүдтэй нэгэн, -Байлдагч Темпл, юу болоов? гэж эсуухад нь, -Би жүжигчин, хошин жүжигчин юм л даа, ахмад аа. Жирийн иргэн байхдаа шоу-бизнест ажиллаж байсан юм гэлээ.
Тэрээр ахмадыг өөрийн эрхгүй инээлгэх гэсэндээ их нухацтайгаар ярьж байв.
-Чи тэгээд юу хийж байв даа?
Бүгдийг, бага багаар, элэглэн дуурайж, шог ший гэснээ Тоби ахмадын нүдний харцыг нь анзаарснаа самуурч, -Энэ төрлийн бүгдийг гэлээ.
-Хаана ажиллаж байсан бэ?
Тоби тоочин эхлэх гэснээ ямар ч найдвар үгүйг мэдрэн дуугаа хураалаа. Нью-Йорк, Голливуд гэх мэтийн газруудыг нэрлэвэл офицерийн чихийг сортойлгон сэтгэгдэл төрүүлэх болно. Гэвч тэр цагаа дэмий үрж байгаагаа ойлгожээ.
-Та тэр газруудыг сонсоо ч үгүй дээ гээд эцэст нь урамгүйхэн хариулав.
Ийм асуудлыг шийдэхэд миний эрх мэдэл хүрэхгүй, гэвч ямар нэг юм хийж болно гэж би бодож байна.
-Ойлголoo. Их баярлалаа, ахмад аа гээд Тоби толгой дохив.
Тэрээр ахмадад ёслоод явжээ. Харин ахмад Уинтер саяын ярилцсан залуугийн тухай бодон ширээний ард удаан суулаа.Сэм цэрэгт явахдаа фашизмын эсрэг шудрага дайнд зайлшгүй ялна гэж бодож байсан бол Тоби Темпл мэтийн нусгай балчир залуустай арми дайснаа хэрхэн дарах билээ гэсэн бодлоо
тэсвэрлэж чадсангуй. Үнэн, хэрэв энэ залуу эр үнэхээр авьяастай бол эрт орой хэзээ нэгэн цагт тодрон, авьяас нь бул чулуу дороос ургаж буй эмзэгхэн цэцэг шиг байсан ч түүнийг хэн ч зогсоож чадахгүй тэр заавал ургаж л таараа.
Ахмад Сэм Уинтер фронтод явах гэж Голливудын уран сайхны киноны продюссер гэдэг сайхан албан тушаалаа орхижээ.
Дайнаас өмнө тэрээр "Пан Пасифик" компанид хэд хэдэн кино хийлгэж явахдаа Темпл шиг итгэл өвөрлөсөн олон арван залуучуудтай уулзаж явжээ. Тэд бараг л бүгдээрээ хүсэлдээ хүрэх боломж хүртэж чадсан аж.
Ингээд ахмад Уинтер хурандаа Бичтэй ярилцахаар шийдэв. -Түүний хүсэлтийг тусгайлан сонсоход болохгүй юмгүй гэж бодож байна. Миний бодлоор тэр дажгүй залуу шиг санагдсан. Бурхан харна биз, цэргүүдийнхээ урмыг сэргээж зугаацуулан, хөөрхий залуу жаахан ч болов баярлаг гэсэнд, Хурандаа Бич Сэмийг хөлөөс толгой хүртэл ширтээд хүйтнээр,
-Таны зөв, ахмад аа. Надад илтгэх хуудас бичээд өг! гэжээ. Тэрээр гарч яваа Уинтерийн араас удтал харлаа. Хурандаа Уэст-Пойнтийг төгссөн жинхэнэ цэргийн мэргэжилтэн агаад энгийн хүмүүсийг эс тоомсорлох тул ахмад Уинтер түүний нүдэнд тэдний нэгэн адил харагджээ. Ахмадын мөрдөс бүхий дүрэмт хувцас өмсөөд ч энгийн хүн хэзээ ч жинхэнэ цэрэг эр болж чадахгүй. Хурандаа илтгэх хуудсыг авч үзээд, хөндөлдүүлэн хайнгаар: "Хүсэптийг татгалзья" хэмээн таталган бичээд сая нэг санаа нь амарчээ.
Тоби хамгаас илүүтэйгээр үзэгчдээ үгүйлж байх шиг. Түүнд олж авсан жаахан ч болов туршлагаа алдахгүйн тулд үргэлж дасгал сургуулилт хийх хэрэгтэй байлаа.
Тэрээр боломж гармагц дарга, захирагч, кино оддыг элэглэн дуурайж уйдсан харуул, гал зуухны жижүүр, хот орохоор автобусанд яваа цэрэг дайчдыг гололгүйгээр тоглож, тэдний элгийг хөштөл, нулимсыг нь гарган инээлгэхэд, дайчдын алга ташилт нь түүний сэтгэлийг хөгжөөнө.
Нэгэн удаа ахмад Уинтер ийм тоглолт дээр нь санамсаргүй буучихжээ. Тобигийн тоглож дуусахыг хүлээгээд Сэм түүн рүү очин,
-Таны гуйлт талаар өнгөрсөн нь харамсалтай байна, Темпл. Танд авьяас байна. Дайны дараа Голливуд ордог юм бол надтай уулзаарай гэж хэлээд жуумалзан инээгээд,
-Мэдээж намайг тэнд ажиллуулдаг л юм бол шүү дээ хэмээн нэмж хэлжээ. Дараагийн долоо хоногт Тобигийн батальоныг тэргүүн шугам рүү илгээв.
Хожим Тоби дайны тухай дурсахдаа тулалдааны тухай биш харин Сен-Лод Бингу Кросбиг дуурайж ямар амжилттай байсан тухайгаа ярьдаг байна. Ахенд байхдаа тэр цэргийн эмнэлэг рүү сэм орон хоёр цаг шахам шархадсан цэргүүдийг зугаацуулаад элгээ хөштөл инээсэн нэг цэрэг оёдлоо зад тавьчихлаа гэж сувилагч нар түүнийг хөөж гаргатал нь тогложээ.
Мецэд тоглолтын үеэр нь фашистын шумбагч онгоцнууд ирж түүний тоглолт талаар болжээ.
Германы командын байрыг булаан авч эр зориг гаргасны төлөө гавьяа хүртсэн тулалдаанд Тоби бараг л дайтсангүй
өнгөрчээ. Үнэнийг хэлэхэд энэ үед Жон Уэйныг дуурайн зугаацаад юу болж байгаагаа ч ойлголгүй, айж амжаагүй явтал бүх юм дууссан байлаа.
Тобигийн хувьд дайныг иймэрхүү янзтай туулан, дажгүй амь зууж цаг хугацаа нисэх мэт өнгөрчээ.
1945 онд германчууд бууж өгөхөд тэрээр хорин таван нас хүрч, нүүр царай нь огт өтлөсөн шинжгүй, гэнэн хүүхэд төрхөөрөө хэвээр, тод цэнхэр нүд нь урьдын хэвээр арчаагүй, санаашран хорвоо ертенцийг ширтэн байв.
Дайн дуусч бүгд л гэр гэртээ харина гэж хөөрцөглөн нэг цэргийн сүйт бүсгүй Канзас хотод үлдсэн, нөгөөгийнх нь хөгшин эцэг эX Бейоннед, удаах нь Сент-Луист бизнес эрхэлдэг гэхчилэн ярьцгаахад Тобиг гагцхүү алдар нэрнээс өөр хэн ч, юу ч хүлээж байсангүй. Тэрээр хүсэл мөрөөдлөө биелүүлэх цаг болж, Бурхан түүний ариун хүсэл мөрөөдөлд нь туслах болсон хэмээгээд Голливуд орохоор шийджээ.
-Та нар Бурхныг мэдэх үү? Түүний дүрийг хэзээ нэг цагт ХАРСАН уу? Ах дүүс минь би түүнийг харсан, түүний дууг сонссон. Тэр өөрийн өмнө бөхийн, хөлний нь өмнө өвдөг сөхөрсөн хэн бүхэнтэй ярилцан нүглийг нь наминчлах болно. БУРХАН Тэнгэр өмнөө өвдөг сөхрөөгүй нүгэлтнийг хүлээж авахгүй. Нум бол Бурхны татаж буй хилэн, сум нь таны нүгэлт зүрх рүү чиглэсэн Түүний нүглийг номхотгогч гал, Тэр хэзээ нэг цагт хөвчөө тавихад Түүний өр төлөөсний зэвсэг таны мөнх бусын бие махбодийг үгуй хийх болно. Оройтоогүй дээрээ Түүнд хандацгаа!
Жозефина сүмийн тааз руу айн харвал туүн тийш хөвөн нисэж буй сумыг олж хараад, татгасхийн эхийнхээ гараас зууран авбал эх нь юу ч анзаарсангүй, нүд нь тэчьядан гялалзана.
-Гэгээн минь! гэж гудмын тэртээгээс бахирах дуу сонсогдов. Шашны цуглаан Одессийн эрэг дээрх асар том сүмд хурдаг агаад хатагтай Цински Жозефинагаа ийш нь үргэлж дагуулан очно. Номлогчийн модон индэр газраас зургаан футын өндөрт сүндэрлэж, түүний урд талд, намхан тороор хашаалсан нийтийн өмнө нүглээ наминчлах "нүгэлтний талбай" байх ба уг талбайд нүгэлтнүүд ариусан гэгээрч залбирлын газраас гарч явцгаана.
Цаахна талд нь шашны үнэн шүтлэгтэнгүүд өдөр өнжилгүй ирж айж сүрдэн аврал эрэн суудаг хатуу модон урт вандан сандлууд эгнэжээ. Зургаан настай балчир хүүхдийн мэдрэл Бурхны заналхийлэл ял шийтгэлийн тухай орилохыг хэрхэн тэсвэрлэх билээ.
-Хамгаас хүчирхэг Иеговын өмнө дагжин чичрэх хөөрхий нүгэлтнүүд өвдөг сөхөрцгөө! Учир нь та нарын шившигт үйл Христын зүрхийг зүсч, үүний төлөө Түүний эцгийн уур хилэн та бүхнийг гэсгээн цээрлүүлнэ! Шунаг тачаалын дүнд үр тогтсон эрэмдэг зэрэмдэг үр хүүхдүүдээ харцгаа!
Жозефина охин бүгд түүнийг сонжин харахыг мэдэрч, ичсэндээ байж суухын эцэсгүй болдог байв. Толгой нь ган төмрөөр бүслүүрдэх мэт дахин янгинан өвдөж эхлэхэд Жозефина : "Энэ бол Бурханы цээрлүүлэл юм байна" хэмээн мэдэх болжээ. Охин өдөр бүр Бурхан түүнийг өршөөн, өвчингүй болгоосой, ямар нүгэл хийснээ мэдэхсэн гэж сүслэн залбирна.
-Намайг "Аллилуйя" хэмээхэд та нар дагалдан "Аллилуйя"гэж бүгдээр Бурхныг магтан дуулцгаая.
-Архи чөтгөрийн цус, тамхи түүний амьсгаа, тачаадан зугаацах нь түүний баяр баясгалан. Та нар чөтгер шуламтай нөхцсөн буруутай юу? Хэрэв тийм бол мөнхвд халуун тамд шарагдаж, үүрд хараалын муугаар хараалгаж, Люцифер та нарын сүнсийг авахаар ирнэ!
Жозефина айн дагжин чичирч ийш тийш ширтэн, чөтгөр шуламд хөтлөгдөөд явчихгүй гэсэндээ хамаг хүчээрээ сандалд наалдан сууна.
Аянга мэт нүргэлэх номлолын дараа жинхэнэ гайхамшиг ЭХЛЭН Жозефина хазгар доголон, ёололдсон, зарим нэг нь тахир дутуугийн тзрэгтэй зэрэмдэг эрэгтэй, эмэггэй хүмүүс "нүгэлтний талбай" тийш очицгоохыг өөрийн эрхгүй мэгдэн ажиглажээ. Номлогч тэдний зулайд адис өгөн тэнгэрийн их хүч энэлэн, шаналагсдыг эдгээхийг гуйн залбирна. Гэтэл тэд гэнэт суга таяг, саваа модоо хаялцгаан, зарим нь шашны аялагаар үл ойлгогдох хэл дээр маань мэгзэм уншин бувтнаж эхлэхэд Жозефина айн сандалдаа улам шигдсээр суулаа. Энэхүү цуглаан үргэлж өргөл барьц цуглуулан, номлогчийн ерөөлөөp дуусгавар болдог байжээ.
-Гэгээн Иисус та бүхнийг харна. Тэр харамч занг үзэн яддаг гэдгийг санаж авцгаа!
Хараал хариулга хэдийнэ дууссан ч гэлээ айдас хүйдэс Жозефина охины зүрх сэтгэлийг эзэмдсэн хэвээр үлдэнэ.
Эрт цагт Техас нутгийг Индианчууд эзэмшиж байхад оршин суугчдын аманд цөлийн тоос шажигнаж байсан бол өдгөө 1949 Техасын Одесс хотын оршин суугчид бурам хүлхдэг байжээ.
Эл нутагт нефтийн томоохон хөрөнгөтнүүд, жирийн иргэд буюу ядуус гэсэн хоёр өөр ангийн хүмүүс аж төрөн амьдарч байв. Хөрөнгөтнүүд ядуустаа огтхон ч ихэрхэг зан гаргадаггуй, харин ч бүр эсрэгээр тэднийг өрөвден хайрладаг учраас "Дээд тэнгэр тэдэнд хувийн онгоц, "кадиллак" машин, усан сан эдлүүлэн, архи, дарс нь булаг шанд мэт оргилсон үдэшлэгт зyy зуун зочдод урилга тараан цэнгэл эдлэхийг зөвлөлийн гишүүдийн нэг нь байсан юмсанжээ.
Жозефина уг мэдээг сонсоод тархи нь хагарчих шахам өвдөн арай гэж хашгиралгуй биеэ барьжээ. Тэр шагнал хүртчих гэсэн хүслийг нь Бурхан мэдчих вий гэхээс үнхэлцгээ хагартал айж байвч Агуу хүчит Дээд Тэнгэр бүгдийг харсан мэдсэн учраас дайрлага нь эхэлсэн нь лавтай. Охин шөнө эхийгээ сэрээхгүй гэсэндээ дэрэндээ нүүрээ шаан чимээгүйхэн мэгшин уйлжээ.
Уралдааны дүнг зарласнаас хойш хэд хоногийн дараа нэгэн амралтын өдөр Жозефинаг Хадсоны гэрт урьжээ. Жозефина Тинагийн өрөөнд чулуун тавиур дээр байрлуулсан алтан аягыг удаан гэгч нь харав.
Охин гэртээ эргэж ирсний дараа аягаа цүнхэндээ хийж, унтлагын хувцсан доогуур нуун, Тинагийн ээж хулгайлсан эдийг авахаар ирэн иртэл тэндээ байсаар байжээ.
Жозефинагийн ээж модноос урт мөчир хугалан авч охиноо хэрцгийгээр зодож гарав. Гэвч охин эхдээ өчүүхэн ч гомдн сонгүй. Харин гялалзах үнэт эдлэлийг гартаа барьж үзсэн тэр хэдхэн хоромд Жозефина асар их зовлон доромжлолыг амссан ажээ.

_________________
...


Top
   
PostPosted: Dec.27.16 1:11 pm 
Offline
Нутаг Нугын Шvтээн Гишvvн
Нутаг Нугын Шvтээн Гишvvн
User avatar

Joined: Apr.15.02 5:54 pm
Posts: 754
Location: Japan, Tokyo
Бүлэг 6.
Дөчөөд оны дэлхийн киноны төв болох Голливуд авьяастай, мулгуу, хомхой шунаг, шулуун шударга, үзэсгэлэнтэй, галзуу солиотой гээд энэ хорвоогийн сайн муу, сайхан муухайн есөн шид нь бүрдсэн хэн бүхнийг соронзон мэт татаж байлаа. Тэрээр зүүдний ид шидийн хаант улсад шилдэг нь болохыг] хүссэн хэн бүхний дамжих талбар нь болж байлаа. Голливуд нэгэн шенийн дотор хэн нэгнийг од болгон, нөгөег нь үгүй-рүүлэн хоосруулах асар том казино, жүржийн цэцэрлэг бүхий нийтийн байр, тэр ч бүү хэл сүм дуган хүртэл болдог төдийгүй хүн бүр бусдаас ялгарах өөрийн хувь заяагаа хардаг ид шидэт дуран авай хүртэл болдог байжээ.
Тоби Темплийн хувьд Голливуд нь үргэлжид хүсэн тэмүүлж байсан газар нь байв. Тоби энд ирэхдээ цэргийн үүргэвчээ үүрэн, халаасандаа ердөө л гурван зуун доллар өвөртлөн иржээ.
Кахуэнгийн цэцэрлэгт гудамж дахь хямдхан дотуур байранд төвхнөж аваад цаашид хэрхэх тухайгаа бодлоо. Тоби үтэр түргэн ажил олохгүй бол тун удахгүй сохор зоосгүй үлдэнэ гэдгээ тун сайн ойлгожээ. Голливуд шиг ийм хотод хувцсаар нь yгтдаг тул тэр даруй Вайн-стритийн эрэгтэйчүүдийн хувцасны дэлгүүрт шинэ хувцас захиалаад халаасандаа ердөө л хорин доллартой үлдэв. Ингээд Тоби ажиг ч үгүй исгэрэн, бүх кино оддын хооллодог "Браун дерби" рестораныг зорилоо. Рестораны танхимын хананд бүхэлд нь голливудын алдартай жүжигчдийн шог зургийг өлгөжээ. Тоби далдын хүчний мэдрэмжээр чухам энд л шоу-бизнесийн сэтгэл хөдөлгөсөн орчин байгааг мэдэрчээ.
Хорин хоёр орчим насны шаргал үстэй, гоолиг нуруутай, царайлаг үйлчлэгч бүсгүй түүнд дөхөн ирээд инээмсэглэн,
-Танд юугаар туслах вэ? гэхэд нь, Тоби тэсгэлгүй гараа сунган бөB бөөрөнхий тарвас мэт чавхайсан хөхийг нь базаад авлаа. Бүсгүй хэрдхийн цочиж юу юугүй хашгирахаар ам ангайхад Тоби харалган хүн мэт нэг цэгт ширтээд, -
Уучлаарай, хатагтай ... би ... би юу ч харахгүй... гэж хэлбэл,
-Өө, надад тун харамсалтай байна гэж бүсгүй золгүй түүнд бүх зүрх сэтгэлэзсээ харамсал илэрхийлэн гэмшин дуу алдав. Бүсгүй Тобигийн тохойноос нь түшин, ширээ рүү аваачин суухад нь туслаад хоолыг нь захиалахаар явлаа. Хэдэн минутын дараа бүсгүйг эргэж ирэхэд өнөөх харалган эр ханан дахь шог зургийг харчихсан,
-Ёстой гайхалтай! Би дахиад хардаг болчихлоо хэмээн инээд алдан сууж байв.
Өмнөө байгаа олиггүй эрийн гэм хоргүй гэнэн харцыг хараад бүсгүй тэсэж чадалгүй инээд алдаж, тэр ч байтугай Тобигийн хооллож байхад ч, явсан хойно нь ч, бүр орондоо орсон хойноо ч түүний даажигнасныг бодон бодон хөхөрсөөр байв.
Шоу-бизнест ойр байвал ямар ч ажил хийхэд бэлэн байсан Тоби төлбөрт зогсоолд ажиллаж алдарцуутнууд ирэхэд нь хавтай нь гэгч машиных нь хаалгыг нээн өгч хүндэтгэл үзүүлэхэд хэн ч түүнийг нэг нүдээрээ хялайж харахгүй нь гачлантай. Мань залуу тэдний хувьд амьд үхсэн нь хэнд ч хүртээлгүй, хэнд ч үл тоогдох урд хойно нь гүйдэг өнөөх л нусгайчуудын нэгэн байв. Тоби машинаас буух үнэтэй бариу даашинз өмссөн бөгс хаялан гунхалзах бүсгүйчүүлийн араас хараад, "Нэгэн сайхан өдөр та нар миний хэн болсныг мэдмэгц энэ хямсгар зан чинь ул мөргүй арчигдах бий вий!" хэмээн бодно.
Тоби шоу-бизнесийн агентуудтай уулзахаар улаа ханзартал яваад цагаа дэмий үрж байгаагаа даруй ойлгожээ. Өөрөө бус, харин тэд түүний хойноос гүйлдэх ёстой сон.
Тоби хамгийн авьяастай жүжигчдийг төлөөлөн, ер бусын гэрээ байгуулж чаддаг Клифтон Лоренсын нэрийг олонтоо сонссон агаад хэзээ нэг цагт Клифтон Лоренсыг өөрийн агентаа болгоно гэж баттай шийдэв.
Тэрбээр шоу-бизнесийн сонин болох "Дейли вэрайети", "Голливуд рипортер"-ыг захиалан унших болсон бөгөөд тэднийг гарчиглах тоолондоо өөрийгөө жүжигчдийн гэсэн тэр нэгэн гэр бүлийн гишүүн болсон мэт санадаг болжээ. Уг сониноос "Киноны мэдээ" гарчигийг харан сууснаа,
"Продюссер Сэм Уинтер "Пан Пасифик" кино студийн дэд ерөнхийлөгчөөр томилогдов" гэсэн мэдээллийг үзэнгүүт зүрх нь хавиргаа хугарчих шахан цохиллоо.

_________________
...


Top
   
PostPosted: Dec.27.16 1:12 pm 
Offline
Нутаг Нугын Шvтээн Гишvvн
Нутаг Нугын Шvтээн Гишvvн
User avatar

Joined: Apr.15.02 5:54 pm
Posts: 754
Location: Japan, Tokyo
Бүлэг 7.
Сэм Уинтер дайнаас гэртээ эргэж ирмэгц "Пан Пасифик"-т түүнд хийх ажил байсангүй. Гэвч хагас жилийн дараа томоохон өөрчлөлт гарч студийн тэргүүн халагдаж Сэмээс захирлын
алба хашихыг хүсчээ. Уинтерийг албан үүргээ сайн гүйцэтгэж чадна гэдгийг мэдэх тул өөр хэн нэгнийг хайх санаа хэнд ч төрсөнгүй Сэмийг уран сайхны кино үйлдвэрийн дэд еренхийлөгчөөр албан ёсоор томилжээ. Энэ ихээхэн ачаалалтай, хэл ам ихтэй, зүдэргээтэй ажил ч гэлээ Сэм Уинтер чухамхүү кино урлагийн ажилд бүхнээс илүү дуртай нэгэн бөлгөө.
Голливуд солиотой галзуу мэт амьтад энд тэндгүй бүжиглэн дүүлсэн багтаж ядсан гурван тайзтай цирк, хормын төдийд АГААРТ цацагдаж мэдэх минижүүлсэн талбар мэт санагдана.
Жүжигчид, найруулагчид, продюссеруудын олонх нь байж боломгүй хувиа хичээгч, ихэмсэг инд донтогсод, өширөн хонзогногч шалихгүй амьтад байдаг байлаа. Гэвч Сэм авьяас бол үзэгчдийн сэтгэл зүрхийг нээх ид шидийн түлхүүр учраас тэд авьяастай бол бусад нь огт падгүй хэмээн үздэг нэгэн.
Өрөөнийх нь үүд алгуур нээгдэн Сэмийн нарийн бичгийн дарга Люсиль Элкинс орж ирэн өглөөний шуудан авчирлаа. Люсиль бол шилдэг мэргэжилтнүүдийн нэг тул хэдэн арван боссуудыг элээн студэд үүрд ажиллах чадвартай бүсгүй юм.
-Клифтон Лоренс тантай уулзахаар иржээ хэмээн бүсгүй хэлэв.
-Оруулчих. Сэмд өөрийн гэсэн ижилгүй стильтэй Лоренс ихэд таалагдах болжээ. Энэ хотод нэр төртэй, хүний мөстэйг ганцхан хүнийг үзээд өгье ч гэсэн нүдний гэм, харин Клифтон хамгийн
шударга, төлөв төвшин агент байлаа. Тэр Голливудын домог болж, түүний үйлчлүүлэгчдийн жагсаалт нь "Хэн нь хэн бэ?" шоу бизнесийн лавлахыг санагдуулна. Лоренс Лондон,
Швейцар, Нью-Йорк гээд хаа сайгүй ажиллан олон үйлчлүүлэгчтэй болсон байна. Клифтон Голливудын нөлөө бүхий хүмүүстэй ойртож дотносон долоо хоног бүр студийн гурван
тэргүүнтэй хөзрийн ширээний ард уулзан тухалж, жилдээ хоёр гурван удаа дарвуулт хөлөг хөлслөн үзэсгэлэнт загвар өмсөгчдийг баян студийн захирагчдийн хамт "Долоо хоног загасчлах"-аар аялдаг байлаа. Клифтон анд нөхөддөө дуртайяа хэрэглүүлдэг тэнгисийн хаялган дээрх тохилог сууцтай ажээ. Лоренс Голливуд хоёр нэг тэрэгний хоёр дугуй мэт бие биедээ заяагдсан гэлтэй.
Сэм цэмцгэр, гуалиг биетэй дэгжин хувцасласан Клифтонтой мэндлэхээр бослоо. Агент ширээнд дөхөн ирж, өө сэвгүй зассан хумстай гараа сунган,
-Хурдхан ороод гарья гэсэн юм, мэнд үү? Ажил ямар байна, анд минь? гэлээ.
-Үүнээс илүү байна гэж яахыг хэлэх вэ? Өдөр хоногийг хөлөг онгоцны нэрээр нэрлэдэгсэн бол, енөедрийг "Титаник" хэмээн нэрлэх байна шүү гэсэнд, Клифтон Лоренс талархан мишээлээ.
-Өчигдрийн киноны талаар ямар шүүмж хэлмээр байна? гэж Сэм сониучирхан асуув.
-Киногоо эхнээс нь хорин минут хас, төгсгөлийг нь өөрчил, тэгвэл чи нэг юм сонсоно шүү!
-Чөтгөр ав гэж! Үүнийг чинь хийнээ. Чи үйлчлүүлэгчдийнхээ талаар юу гэмээр байна? Хэн нэгнийг нь түр өгөхгүй биз? гэвэл,
-Өршөөгөөрэй, бүгд завгүй гээд агент инээмсэглэв.
Энэ ч чин үнэн л дээ, Клифтон Лоренсын үйлчлүүлэгчид бол гялалзсан шилдэг найруулагчид, продюссер, авьяаслаг кино одод байдаг болохоор ихээхэн эрэлт хэрэгцээтэй биз ээ.
-Баасанд уулзацгаая, Сэм ээ. Хамт хоололцгооё, чао! гэж Клифтон салах ёс гүйцэтгээд үүд рүү эргэв.
Харилцуурын чанга яригчаар,
-Даллас Берк тантай уулзах гэнэ хэмээх Люсилийн дуу сонсогдов.
-Оруулчих.
-Бас Мел Фосс тантай уулзахыг хүссэн дээ. Яаралтай хэрэг гарсан гэнэ лээ.
Мел Фосс нь "Пан Пасифик" телестудийн тэргүүн аж.
Сэм ширээний хуанлиг харснаа,
-Түүнд маргааш өглөө 8.00 -д "Поло Лонж"-д өглөөний цай уух зуур уулзья гээрэй.
Нарийн бичгийн даргын утас хангинаж, Люсиль харилцуураа аван,
-Ноён Уинтерийн албан өрөө байна гэвэл,
-Сайн уу! Агуу хүн өргөөндөө бий юу? гэж үл таних хүн асуув.
-Өршөөгеөрэй та хэн бэ?
Армид цуг алба хашиж байсан хуучин анд Тоби Темпл байна гэж хэлээч. Сзм хэзээ нэг цагт Голливуд орвол өөртэйгээ уулзаарай гэсэн юм. Би энд ирчихээд байна гэлээ.
Ноён Темпл босс зевлөлгөөнтэй байна. Тан руу утасд гэж хэлэх үү?
-Сайхан л санаа байна!
Тоби дугаараа хэлж өгч, харин Люсиль дугаар бичсэн цаасаа даруй хогийн сав руу чулуудчихлаа. Энэ ч эхний удаагийн үйлдэл биш, улиг болсон фронтын найз нь дэд еренхийлөгч Уинтертэй орооцолдохыг хичээж байх шив.
Даллас Берк америкийн киног үүсгэн байгуулагчдын нэг,
гарамгай найруулагч хүн. Беркийн эртний кинонуудыг сонгодог, үлдсэнийг нь үнэхээрийн суут бүтээл гэж үздэг тул ирээдүйн кино урлагын мастеруудыг бэлтгэж буй бүх коллежуудад сургалтын үзүүлэн болгон байнга хэрэглэдэг ажээ. Даллас өдгөө нас сүүдэр дал хүрч идэр залуугийн чийрэг мөр нь бөгтийж костюм нь хатингар биенд нь өлгүүрт өлгөсөн мэт хэлхийх болжээ.
-Даллас, тантай дахин уулзсандаа тун их баяртай байна!
хэмээн Сэм хөгшинг хүндэтгэн мэндчилэв.
- Сайн уу, хүү минь! гээд Даллас цуг яваа хүнээ заан,
-Миний агентыг таньж байна уу? гэлээ.
-Танилгүй яах вэ, амьдрал ямар байна, Питер? гээд тэдсууцгаалаа.
-Танд надад дуулгах шинэ кино зохиол байгаа гэж сонслоо гээд Уинтер яриагаа эхлэв.
-Ёстой эрхэм бүтээл шүү! хэмээн хөгшин сэтгэл хөдлөн үгийг нь таслан хэллээ.
-Ярихыг чинь хүлээж тэсзхгүй нь. Алив Даллас, битгий удаад бай! гэвэл Даллас Берк үл ялиг урагш тонгойгоод яриагаа эхлэв.
-Ертөнцийн хүмүүс юуг илүүтэй сонирхож байна вэ, хүү минь? Мэдээж, хайрыг биш үү? Дэлхий дээрх хамгийн ариун хамгийн гэгээн үрээ хайрлах эхийн хайрыг!
Берк хормын төдий залуужив уу гэлтэй чанга тод дуугаар өгүүлэв.
-Энэ түүх арван есөн настай залуу бүсгүй баян гэр бүлд нарийн бичгийн даргаар ажиллаж байгаагаар эхлэнэ. Хуучны хөрөнгөтөн. Эндээс бид гол үйл явдлыг эхлэх болно, тийм үү? Дээдсийн хүрээнийхэн. Бүсгүйн ажиллаж байгаа айлын хархүү нь мөс мэт цэвдэг хүйтэн, хатуу ширүүн ёсорхуу нэгэн язгууртан бүсгүйтэй гэрлэжээ. Нарийн бичгийн дарга бүсгүй хархүүд таалагдаж, харин нүдэнд дулаахан олон насаар ах эзэн эр нь бүсгүйн дурыг булаана.
Сэм зочныхоо ярихыг сонсон, иймэрхүү сэдвийн түүхийг түүнд долоо хоногт хэд хэдэн ч удаа авчирч сонсгодгийг залхуутайяа бодон суулаа. Кино зохиол муу байсан ч хөгшин түүнийгээ заавал худалдана гэдгийг тэрээр сайн мэднэ. Хэн нэгэн Беркэд кино тавихыг даалгаж байсан тэр цагаас хойш хорин жил өнгөрчээ. Далласын сүүлийн гурван кино хуучинсаг маягтай, тэсвэрлэшгүй үнэрхсэн байсансан. Үзэгчид киноны дундаас нь гарч явцгаагаад Даллас Беркийн үе өнгөрснийг илтгэж байжээ. Гэвч хөгшин өнгөрсөн алдар хүндээ ашиглахыг шургуу хичээн энх тунх амьдарч байгаа ч гэхнээ өргөн тэтгэх хайр халамж дутагдаж, арга чаргыг олон ажиллах гэсэндээ хамаг байдгаа үрж бараад сохор зоос ч үгүй болжээ. Беркийг ахмад жүжигчидийн халамжийн сууцанд амьдрахыг санал болгоход нь тэрээр эгдүүцэн татгалзсан байна.
-Та нарын бөөсөндөө баригдсан тэр тусламж чинь надад хэрэггүй. Та нар Дуг Фэрбенкс, Жек Барримор, Милтон Сим, Билл Фарнум нартай ажиллаж байсан хүнтэй ярьж байгаагаа мэдэж байна уу! Би агуу хүн, та нар өрөвдөлтэй үхээнц амьтад, муусайн гичийн зулбасгууд! гээд хашгичиж гарчээ.
Үнэндээ Беркийн зөв байж, тэрээр домог мэт агуу суу билэгтэн болон тодорчээ. Сэм продюссераар ажиллахаар томилогдмогц танил агентдаа утасдан шинэ кинондоо Даллас Беркийн санааг авахыг гуйжээ. Уинтер тэр цагаас хойш одоог хүртэл түүний дэмий балай түүхийг нь хөгшний амь зуулганд хүрэлцэхүйц мөнгөөр байнга худалдан авч байсан агаад, цэргийн алба хашиж байх зуураа ч үүнийгээ үргэлжлүүлэн
хийлгэхээр орлогчоо гуйж байсан удаатай.
-Тэгээд хэмээн Даллас Берк үргэлжлүүлэн,
-Хүүхэд эхээ мэдэхгүй өснө. Гэвч бүсгүй хүүхдээ мартаж чадсангүй, түүнийг алхам тутамд салахгүй дагана. Киноны төгсгөлд охиныг баян эмчтэй суулган ёсолж ураг барилдуулах болно. Тансаг даашинз, нөлөө бүхий хүмүүс. Сэм ээ, уг киноны шигтгээг юу болохыг мэдэж байна уу? Анхааралтай сонсож бай, ёстой
гайхалтай! Тэрээр охиныхоо ураг барилдах ёслолыг хажуугийн хаалгаар сэм харах болно! Төсөөлж байна уу? Үзэгчид мэгшин уйлж, бахардана гэж мөрийцье. Ингээд гүйцээ. За ямар байна Сэм агентыг харвал мань хүн аягүйрхэн харц буруулан үнэтэй гутлынхаа хоншоорыг ширтэж эхлэв.
-Гайхалтай! хэмээн Уинтер дуу алдаад,
-Ийм л кино зохиол хэрэгтэй байгаа юм гээд агентад хандан,
-Хуулийн хэлтэс руу утасдаж гэрээ байгуул, Питер. Би тэдэнд хэлчихье гэтэл агент дуугүйхэн толгой дохилоо.
-Ахиухан мөнгө гарга гэж хэл, тэгэхгүй бол зохиолоо "Уорнер бразерс" руу аваачиж өгнө шүү. Бид сайн нөхөд учраас л би наашаа ирсэн юм! гэж Даллас хөндлөнгөөс айлган үг хавчуулав.
-Би энэ зохиолыг чинь өндрөөр үнэлж байна гэдэгт итгэж үз хэмээн Сэм хариулав.
Тэгээд Даллас, агент хоёр салах ёс гүйцэтгээд гарцгаав. Хатуухан хэлэхэд Уинтер компаний мөнгийг иймэрхүү зохиолд зарах эрхгүй бөгөөд зөв зүйтэй, уян сэтгэлийн алхам хийж байна хэмээн тайлбарлаж чадах нь юу л бол доо. Гэвч Даллас Берк шиг авьяастай хүмүүс байгаагүй бол ямар ч кино байхгүй байх асан тул кино үйлдвэрүүд тэдэнд ихээхэн өртэйсэн.
Маргааш өглөө 8.00-д Сэм Уинтер "Беверли-Хиллз" буудлын үүдэнд ирээд төдхөн "Поло лонж" зоогийн газрын ширээнүүдийн хоорондуур сүлжин явах зуураа найз нөхөд, танил хүмүүс, өрсөлдөгч нартайгаа толгой дохин мэндчилж байв.
Бүх л студийн албан тасалгаанд ажил хэрэг ярьснаас энэ зааланд өглөө, өдрийн зоог барин, коктейль уух зуур томоохон ажил бүтээхэд нь илүү дөхөмтэй байдаг ажээ.
Мел Фосс Уинтерийг ойртон ирэхийг хараад толгой дохин,
-Өглөөний мэнд, Сэм хэмээн эрчүүд гар барин мэндлээд Сэм Фоссын өөдөөс харан тухлан суулаа. Сэм найман сарын өмнө "Пан Пасифик" студийн телекиноны хэлтсийн захирлын үүрэгт ажилд Фоссыг томилжээ. Телевиз хэмээх шинэхэн төрсөн зугаа цэнгэлийн нялх үйлдвэр гайхалтай хурдацтай хөгжиж байв. Телевизийг урьдаас нэвт харсан бүх студиуд өдгөө телекино хийн уралдацгаах болжээ.
Үйлчлэгч ирэн тэднээс захиалга аваад явлаа.
-За Мел минь яриад байгаарай, сайхан мэдээ дуулгана биз гэж Сэм яриа эхлэвэл Фосс толгой сэгсчин,
-Юуных нь сайхан мэдээ байх вэ! Манайд ихээхэн бэрхшээл тулгараад байна!
Сэм дуугүй хүлээзнэв.
-Эфирээс "Довтлогчид"-ыг хасах хэрэгтэй байна.
-Яагаад? Рейтинг өндөртэй муугүй кино. Жинхэнэ хитийг олно гэдзг тийм амаргүй гэдгийг чи өөрөө мэднэ шүү дээ!
-Хэргийн учир нь кинонд байгаа юм биш Жек Ноланаас болж байна хэмээн Фосс санаа алдлаа.
Нолан "Довтлогчид" киноны гол дүрд тоглон тун их амжилт үзүүлэн шүүмжлэгчид, үзэгдчийн дунд ам сайтай байгаа сан.
-Тэр яагаав? гэж Сэм тэсвэр алдан асуулаа. Тэрээр Мелийн
хэзээ ч, юуг ч шууд хэлчихгүй, түүний ам хэлээ татаж чангаалгаж байж арай гэж нэгийг сонсгодог занг нь тэсвэрлэдэггүй ажээ.
-"Пик" сэтгүүлийн сүүлийн дугаарыг уншсан уу? -Би түүнийг ер уншдаггүй! Хогийн тантан гэлтэй билээ! гэснэээ Фосс юу хэлэх гээд байгааг гэнэт ойлгон ярвайн дуу алдан, -Тэд Ноланыг олзолчихоо юу? гэлээ.
-Үнэнийг хэлэхэд, улайтал барьчихаж. Солиотой HOВШ ЧИНЬ ҮДШИЙн сүлжээсэн даашинз өмсөөд үдэшлэгт очсон байна. Хэн
нэг нь зургийг нь дарж амжжээ.
-Яасан булай юм бэ?
-Үүнээс булай юм гэж байх уу даа. Спонсорууд, захирлууд Нолантай гэрээгээ цуцлахыг шаардаж байна.
-Мулгуу амьтан! гзэд Сэм санаа алдав.
Ирэх сард Нью-Йоркод болох захирлуудын эөвлөлийн хурал дээр телестуди аятайхан тайлан тавина хэмээн ихэд найдаж байтал Ноланы түйвээсэн гай бүх найдварыг нь хөсөрдүүлжээ.
"Довтлогч" киног хаана гэдэг хэрэв. . . хэрэв...тэрээр түргэн гарах гарц хайж олохгүй бол аймшигт дохилт болох байлаа.
-Сэм өрөөндөө эргэж ирэхэд Люсиль багц зурвас гардуулахаар дохин, - Яаралтай шүү. Дарга таныг асууж. . .гэхэд нь,
-Дараа, дараа больё. "Ай-би-си"-гийн Уильям Ханттай даруй холбоодох гэв.
Хоёр минутын дараа Сэм "Интернэшнл бродкастинг компани"-ийн босстой ярьж суув. Тэрээр Хантыг олон жилийн тэртээгээс мэдэх авч тэд төдийлөн ойртож дотносоогүй ч гэлээ Уильям Сэмд ихэд таалагддаг ажээ. Хант өмгөөлөгчдийн холбооны авьяастай залуу гишүүдийн адил ажлын гараагаа албан тушаалын хамгийн доод шатнаас дэвшин дзэшилсээр оройд нь гарч чаджээ.
Өдгөөг хүртэл Уинтер Хант хоёрын хооронд ажил төрлийн холбоо байгаагүйд Сэм ихэд харамсана.
Уильямын дууг сонсоод Сэм аль болох тайван, хайш яйш ярихыг хичээлээ.
-Сайн уу, Билл!
-Ямар сонин хүн бэ? Уулзалгүй удлаа шүү, Сэм ээ, хэмээн Хант эелдэгээр хариулав.
-Тийм ээ, их удаж. Бизнест маань төвөг учраад байна, Билл! Таалагддаг хүмүүстэйгээ уулзаж ярилцах цаг зав олдохгүй юм!
-Тэр үнэн шүү!
-Чи хөө, "Пик" сэтгүүлд гарсан тэр золигийн тэмдэглэлийг уншаагүй биз? гэж ямартаа ч гэсэн асуугаад авлаа.
-Уншсан, та нар ойлгож байгаа биз дээ. Ийм учраас уг киног эфирээс хасах болсон гэж Хант тайван хариулав.
Хэлэх үг олдсонгүй ч гэлээ Сэм эцсийн оролдлого хийн,
-Билл, хэрэв би Ноланыг зориудаар хийлгэсэн гэж нотолбол та юу гэж хэлэх вэ? гэлээ.
Харилцуурын нөгөө үзүүрт инээд алдах сонсогдов.
-Ийм уран сэтгэмжээрээ та сайн зохиолч болох байсан биш үү, Сэм ээ?
-За үгүй дээ, би үнэнийг хэлж байна гэж Сэм тангараглах шахан хэлээд,
-Би Жек Ноланыг сайн мэднэ. Тэр завхай амьтан биш. Зургийг багт наадам дээр авчээ. Туүний найз бүсгүйн төрсөн өдөр байсан тул Жек тоглоом хийхийг бодсон юм билээ.
Сэм духан дээгүүр нь хөлсний дуслууд бурзайхыг мэдэрчээ.
-Би чадахгүй...
-Жект итгэх миний итгэлийг батлахын тулд би түүнд дараа жил эхлэх бүрэн хэмжээний "Ларедо" киноны гол дүрийг өгөх гэж байгаа шүү.
Харилцуурт нам гүм боллоо.
-Сэм та үнэхээр хэлж байна уу?
-Тэгэлгуй яах вэ? Киноны төсөв гурван сая доллар болсон. Хэрэв Жек Нолан замрах аваас биднийг харанхуй ангал хүлээж байна. Та намайг ийм эрсдэлд орохыг хүсээд байна гэж арай бодоогүй биз? !
-Гэвч... хэмээн Хант тээнэгэлзэн үгээ сунжруулав. -Билл, боль доо, бөөс хуурсандаа баригдсан гудамжны нэг шалиг шар сонин шулуун шударга хүнийг дайрч доромжлохыг та зөвшөөрч байна гэж үү? Олон ангит цуврал кино танд таалагддаггүй юм уу? -Маш их таалагддаг! Сайхан кино. Гэвч... ивээн тэтгэгчид... -Энэ танай компани шүү дээ. Төлевизийнхнийг бодвол танайх илүү ивээн тэтгэгчидтэй. Бид хит-шоуг та нарт өгсөн. Аз туршихын хэрэг алга. Бид дахин ийм амжилт олж чадахгүй байж магад. -Ер нь. ..
-Мел Фосс ирэх улиралд "Довтлогч" киног хэрхэх гэж байгаа талaap танд хэлээгүй юу? -Yгүй. . .
-Магадгүй, санамсаргүй бэлэг барих гэсэн байх л даа гэж Сэм дайралт хийгээд, -Хүлээгээрэй, та бас бүгдийг мэдээгүй байна! Киноны алдарт зохиолчид, кино оддыг урин зураг авна!
Хэрэв "Довтлогч" рейтингээрээ 1-р байранд орохгүй бол би ажил үүргээ гүйцэтгэж чадсангүй гэсэн үг.
Билл Хант илт тээнэгэлзэн,
-За яахав, Мел Фосс над руу утасдаг. Бид дэндүү эрт үймж
тэвдэцгээсэн бололтой хэмээн бувтнах аядав. -Заавал утасдах болно гэж Уинтер хариулав.
-Бас нэг юм гэвэл Сэм. . . та намайг зөвөөр ойлгоорой. Би
ХЭН НЭГнийг доромжлохыг хүсээгүй юм шүү.
-Тэгэлгүй яах вэ, ойлгож байна. Би таныг сайн мэднээ, Билл. Иймээс үнэнийг дуулгахыг хүссэн юм. -Баярлалаа,танд.
-Ирэх долоо хоногт хамт хооллох уу? -Дуртайяа. Даваа гаригт тан руу утасдья. Сэм харилцуураа тавиад, санаа амран сандлынхаа түшлэгийг наллaa. Жек Нолан гэж хөнгөмсөг шалихгүй хүний оронцог,
үнэнийг хэлэхэд энэ жигшүүртэй явдал аль эрт гарах байсан юм.
Сэмийн хойч ирээдүй ийм солиотнуудаас ихээхэн шалтгаална! Студийг удирдана гэдэг цасан шуурганаар Ниагарын хүрхрээ дээгүүр татсан тороосон татлагаар гарахтай адил. Галзуу хүн л ийм алба хашихыг зөвшөөрөх байх.
Сэм санаа алдаад харилцуур аван Мел Фоссын утсанд залгав.
-"Довтлогч"-ын зураг авалтаа үргэлжлүүл гэлээ.
-Юу уу? хэмээн Фосс гайхан дуу алдахад нь Сэм,
-Чиний сонссоныг чинь хэллээ. Жек Нолантай даруй ярь. Хэрэв тэр дахин ийм юм хийвэл, би өөрөө түүнийг хотоос хөөн зайлуулна гэж хэлээрэй! Би тоглоогүй гэдгийг сануулчихаарай!
Сэм харилцуураа чулуудчихаад шанаа тулан бодолд автлаа. Хантад амласнаа гүйцэлдүүлэн бүгдийг өөрчлөх болох нь, бас "Ларедо" киноны зохиолч олох хэрэгтэй.
Хаалга том дэлгэгдзн босгон дээр айсандаа цонхийж цайсан нарийн бичгийн дарга Люсиль зогсож үзэгдэв.
-Аравдугаар талбай руу хурдлаарай! Хэн нэгэн солиот нь түүнийг шатаачихаж!

_________________
...


Top
   
PostPosted: Dec.27.16 1:20 pm 
Offline
Нутаг Нугын Шvтээн Гишvvн
Нутаг Нугын Шvтээн Гишvvн
User avatar

Joined: Apr.15.02 5:54 pm
Posts: 754
Location: Japan, Tokyo
Бүлэг 8.
Тоби Сэм Уинтертэй холбоо барих гэж олон удаа оролдоод нарийн бичгийн дарганцар эмэгтэйг ятгаж дөнгөлгүй эцэстээ бууж өгчээ. Тэрээр шөнийн клуб, студиэр эргэлдээд амжилт ололгүй, урьдынхаа ажлаа эрхлэх болжэз. Дараагийн жилд нь Тоби үл хөдлөх хөрөнгө даатгалын гэрээ, зрэгтэй хүний дотуур хувцас худалдан, оройн цагаар базаахгүй баар шөнийн клубуудад ажиллав. Студийн үүд хаалга урьдын адил түүний өмнө хаалттай хэвээр байлаа.
-Ингэх ч үгүй шүү, тэд өөрсдөө чам руу ирцгээг? гэж түүний нэг анд нь хэлэхэд,
-Яаж тэр вэ? Тэднийг хүзүүнээс нь олсоор оосорлож чангаах болж байна уу? хэмээн Тоби увайгүй мушилзав.
-"Экторз уэст" -д бүртгүүл.
-Театрын сургуульд уу?!
-Бас болоогүй. Тэнд жүжиг тавьж, эхний тоглолтыг нь үзэхээр бүх студийн төлөөлөгчид очдог юм билээ.
"Экторз уэст"-д тэр чигээрээ мэргэжлийн уур амьсгал ноёрхож байгааг нь Тоби босгыг алхангуутаа мэдэрчээ. Хананд өлгөсөн төгсөгчдийн зургаас Тоби олон алдартай жүжигчдийг таньжээ.
Нарийн бичгийн дарга цайвар үст бүсгүй хүлээн авах өрөөнд орж ирсэн Тобийг хараад,
-Танд юугаар туслах вэ? гэлээ.
-Би Тоби Темпл байна. Танай сургуульд элсэх гэсэн юм.
-Танд тайзны туршлага бий юу?
-За байз. . . танд юу гэж хэлмээр юм бэ дээ. . . ер нь бол,
үгүй л дээ. Гэвч би... гэж үнэнээ хэлэв. Цайвар үст бүсгүй толгой сэгсрэн,
-Гүн харамсалтай байна, хатагтай Теннер зөвхөн туршлагатай хүнийг л элсүүлдэг юм. Тоби түүнийг гайхан ширтээд,
-Та тоглож байна уу? гэж асуув.
-Yгүй. Тийм дүрэмтэй юм. Тэр хэзээ ч .. .
-Би энэ тухай яриагүй байна. Та намайг хэн болохыг үнэхээр мэдэхгүй байна гэж үү?
-Yгүй.
Тоби гунигтай санаа алдаад, -Ээ Бурхан минь! Хэрэв та Англид ажилладаг бол Голливуд таныг огт мэдэхгүй, төсөөлөх ч үгүй гэсэн Леланд Хэйдардын зөв байж шүү гэснээ инээмсэглэн уучлал эрсэн аясаар,
-Би тоглосон юм. Таныг намайг танина гэж бодсон юм гэлээ. Нарийн бичгийн дарга бүсгүй бүр будилж орхиод, яахаа ч мэдэхээ байлаа.
-Та театрт ажиллаж байсан уу? гэхэд нь,
-Тэгэлгүй яахав дээ гзэд Тоби инээмсэглэн толгой дохисонд цайвар үст бүсгүй анкет авч эхлэв.
-Та хаана хэзээ ямар дүрд тоглосон бэ?
-Энд тоглоогүй. Сүүлийн хоёр жилд Англид тоглосон. Байнгын жүжигчидтэй театрт тэр шүү дээ.
-Ойлгомжтой гээд бүсгүй толгой дохиод,
-За яахав юу ч гэсэн хатагтай Теннерээс асуугаадхая гэлээ.
Бүсгүй хажуу тасалгаа руу ороод хэдэн минутын дараа эргэн ирээд,
-Хатагтай Теннер таныг хүлээж байна. Амжилт хүсье гэв.
Тоби цайвар үст бүсгүй тийш нүд ирмэчихээд, гүнзгий амьсгаа аваад үүдийг нээн орлоо.
Элис Теннер гэгч нь гучин тав орчим насны хар үстэй, язгууртан төрхийн үзэсгэлэнтэй царайтай эмэгтэй том ширээний ард суухыг харснаа Тоби босго алхангуутаа түүнийг гуалиг бие бялдартайг нь анзаарчээ.
"Тэр тусмаа сайн, энэ газар надад тохирох юм байна" гэж тэр бодоод дур булаам инээмсэглэл тодруулан,
-Намайг Тоби Темпл гэдэг хэмээн өөрийгөө танилцуулав.
Элис босон түүнийг угтан хүрч ирвэл зүүн хөлөнд нь согог заслын хүнд аппараттай золгүй явдалдаа хэдийнэ дадал болсон алхаагаар хазганан дөхөж ирлээ.
"Саад дайруулчихсан юм байна" хэмээн бодсон Тоби гасланд нэрвэгдсэнд хөөрхий бүсгүйд өрөвдсөнөө илэрхийлэх үү байх уу гэдгээ шийдэж ядав.
-Та манайд суралцахыг хүсээ юу? хэмээн хүүхэн асуув.
-Тийм ээ тун их хүсч байна.
-Яагаад гэдгийг чинь асууж болох уу?
-Яагаад гэвэл, газар сайгүй хүмүүс танай сургуулийн тухай, таны тавьдаг гайхалтай жүжгийн тухай ярилцахыг би олонтоо сонссон юм. Ямар хүндэтгэлтэй ханддаг гээч, мөрий тавьсан ч алзахгүй та ч төсөөлөхгүй л дээ? хэмээн Тоби аль болох үнэн сэтгэлээсээ ярьж эхэлжээ.
-Яагаад үгүй гэж? гэснээ Элис мөрөө хавчисхийгээд,
-Иймээс би луйварчдыг босгоо алхуулахгүйн тулд хоёр дахин сэрэмжтэй байдаг юм гэлээ.
Тоби хацар нь халуу оргихыг мэдэрсэн ч гэлээ баяр баясгалантай балчир хүүхдийн инээмсэглэлээр инээв.
-Юу уу? Тийм хүмүүс энд шургалах гэж оролдох нь олонтой тохиолддог гэж үү?
-Хангалттай олон гэж хатагтай Теннер хатуу хэлээд гартаа барьсан хуудас руу ширтэн,
-Тоби Темпл үү? Англид байнгын жүжигчидтэй хамт тоглож байсан гэв үү?
-Яг үнээн.
Элис түүнийг ширтээд тайван гэгч нь,
-Ноён Темпл, английн театрт америкчуудыг байнгын жүжигчидтэй тоглуулдаггүй, Британын жүжигчдийн үйлдвэрчний эвлэл үүнийг хориглодог юм хэмээв.
Тобигийн дотор нь палхийгээд явчихлаа.
-Эрхэм залуу минь бүгдийг сайтар мэдэж байж бурсан бол эвгүй байдалд орохгүй байж дээ, өршөөгөөрэй та, бид зөвхөн туршлагатай мэргэжилтнүүдийг элсүүлдэг юм.
Хүүхэн цааш ширээ рүүгээ эргэх нь бүх юм дууссаныг илтгэв үү гэлтэй.
-Хүлээгээрэй! гэх Тобигийн дуу тас няс хийн шавхчих адил сонсогдон хүүхэн ****** гадас мэт тэр дороо зогсчихов. Тоби юу хийх, юу хэлэхээ ч мэдэхгүй зөвхөн хатагтай Теннерийг ятгаж чадах эсэхээс түүний ирээдүй нь шалтгаална гэдгийг л ухаарчээ.
Өмнө нь зогсож буй хүүхэн нь түүнийг дэвшин дээшлэх анхны алхмаа хийхэд нь, түүний хүсэн мөрөөдсөндөө хүрэхэд нь туслаж чадах учраас одоо л түүнийг зөвшөөрүүлэхгүй бол болохгүй нь туйлын үнэн болой.
-Та тэнэгээр журмаа баримтлан авьяасыг үнэлэхгүй байж таарахгүй, хатагтай. Тийм ээ, би тайзан дээр тоглож байгаагүй. Яагаад тэр вэ, гэвэл тань шиг хүмүүс надад боломж олгохыг хүсэхгүй байна! Миний юу хэлээд байгааг ойлгож байна уу? хэмээн У. К. Фильдсын дуугаар асуулаа.
Элис ичгүүргүй амьтны дууг нь таслахаар ам ангайсан боловч Тоби түүнд боломж олголгүй Жимми Кэгнид хувиран өрөвдөлтэй амьтанд өөрийгөө тодруулах боломж олгооч. хэмээн гуйснаа, Жеймс Стюарт Кэгнитэй зөвшилдөж байгааг дуурайгаад, Тобитой хамтран ажиллах хүсэлдээ автсан үхэж хатах нь холгүй байна гэснээ, эцэст нь Кэри Грантын дуугаар эл залууд гялалзсан авьяас билэг байна гэж зарлан тунхаглав. Хормын төдийд Голливудын бүх л одод энэ өрөөнд хошигнон, инээж хөхөрч, онигоо ярих шиг боллоо. Үг нь усны урсгал мэт тасралтгүй асгарахад Тоби бэлэн зэлэн үг нь хаанаас гараад байгааг өөрөө ч мэдэхгүй гайхширав. Тэр харанхуйд төөрч сураггүй болчихоод элэглэл хэмээгч хэврэгхэн мөчрөөс шүүрэхээр улайран оролдож буй хүнтэй тун адил болжээ. Хамаг биеэр нь хүйтэн хөлс цутгасан ч Тоби үл анзааран тасалгаан дундуур нааш цааш гүйн, элэглэж буй баатруудынхаа үйл хөдлөлийг дуурайн яг л өөрийгөө эзэмдэж чадахаа байсан гаж донтонтой адил болжээ.
Тоби гэнэт Элис Теннерийн дуугарахыг сонсов.
-Боль! Одоохон боль! Боллоо гэж хүүхэн нулимсаа гартал, элгээ хөштөл инээгээд амьсгаадан зогсож байв.
Тоби даруй сэхээ орон хэвийн байдалдаа орвол хатагтай Теннер алчуур гарган нулимсаа арчих үзэгдэв.
-Та.. .та лав солиотой байх шүү?
Тоби таг дуугүй хүүхнийг харж байснаа баярласандаа сэтгэл нь хөөрч,
-Тэгэхээр, би танд таалагджээ? ! гэлээ.
Элис Теннер инээдээ барьж ядан гүн амьсгаа аваад,
-Нэг. . . нэг их бишээ? гэв.
Гзнэт Тобигийн уур хилэн бадрав. Хүүхэн түүнийг шоолжээ гэж бодохоос Тобигийн уур нь дүрэлзээд ирэв. Тэр ямар мангуу юм хийчих вэ?
-Тэгвэл та яагаад инээсэн юм бэ? гэж тэрээр эгдүүцэн асуув.
Хүүхэн инээмсэглээд намуухан дуугаар,
-Таныг хараад. Хэзээ ч ийм жүжиглэл үзээгүй юм байна. Хаа нэгтээ кино оддын цаана залуу, авьяастай хүмүүс далдлагдаж байдаг байх нь ээ. Та бусадтай адилгүй юм. Танд хүмүүсийг инээлгэх төрөлхийн авьяас байна гэв.
Тоби уур хилэн хаашаа ч юм сарнин арилахыг мэдэрлээ.
-Та уйгагүй хөдөлмөрлөж чадваас хэзээ нэг цагт алдартай жүжигчин болно гэж бодож байна. Зөвшөөрч байна уу?
Тоби Элист ялдамхан инээмсэглэл бэлэглээд,
-Алив ханцуй шамлан ажилдаа орцгооё хэмээв.
Ням гаригийн өглөө бүр Жозефина ээждээ гэр орноо цэвэрлэхэд нь туслан нуруу тэнийлгэлгүй ажилдаг байлаа. Үд дундад Сисси нөхдийн хамт ирэх охиныг зугаалахаар урьжээ. Хатагтай Цински баячуудын хорооллын хүүхдүүдийн инээж хөхөрсөн дуу цангинасан лимузинд суусан охидын араас хараад, хэзээ нэг цагт Жозефинад таагүй явдал тохиолдох вий. Тэд нар ад чөтгөрийн зулбасганууд. Жозефина ад зэтгэрт бузарлагдах бий дээ? бодов.
Гэгээн Демьентой ярилцах хэрэгтэй, тэр юу хийхийг мэднэ!

_________________
...


Top
   
PostPosted: Dec.27.16 1:22 pm 
Offline
Нутаг Нугын Шvтээн Гишvvн
Нутаг Нугын Шvтээн Гишvvн
User avatar

Joined: Apr.15.02 5:54 pm
Posts: 754
Location: Japan, Tokyo
Бүлэг 9.
"Экторз уэст"-ийн театрын сургууль нь олонх туршлагатай жүжигчдээс бүрдсэн "Дэлгэц", шинэ сурагчдын суралцдаг "Мастер" гэсэн хоёр бүлэгтэй аж. "Дэлгэц" бүлэгт суралцагсад жүжиг тавьж, тэдний тоглолтыг үзэхээр бүх студийн авьяастан хайгч агентууд ирдэг юмсанжээ. Тобиг "Мастер" бүлэгт оруулсан байна. Элис Теннер "Дэлгэц" бүлэгт ороход бэлэн болтол хагас жилийн зай байна гэж түүнд тайлбарласан ажгуу.
Хичээл сургалт нь Тобид ихэд таалагдах авч, хамгийн гол нь алга ташилт, инээд наргиа, түүнийг гарч ирэхийг харан баясах шүтэн бишрэгчидгүй жинхэнэ урлаг байж боломгүй санагдан эд бүгдээр гачигдана.
Тоби хичээлд сууж эхэлснээс хойш захирал хүүхнийг харалгүй уджээ. Элис Теннер заримдаа "Мастер" бүлэгт оюутнуудын этюд тоглохыг үзэхээр, эсвэл бүтэлгүй амьтдад урам хайрлахаар хаа нэгтээ орж ирдэг байлаа. Тоби заримдаа гудамд түүнтэй тааралдана.
Элисийн тухай бодол толгойд нь байн байн орж ирэх болжээ. Бүсгүй "гял цал хатагтай" гэж нэрлэдэг хүүхнүүдийн нэгэн адил Тобигийн нүдэнд харагдаж, өөрийн гэсэн хэв маягтай, ааш аягтай эл хүүхнийг хүсэх дур хүсэл нь тэсэхийн аргагүй болжээ.
Эхлээд Тобид зэрэмдэг бүсгүй гэж бодохоос нэг нь аягүй санагдаж байснаа сексийн нэг л хачирхалтай сэрлийг амсаад үзэхсэн гэсэн хүсэл оргилох болжээ.
Тэрээр шүүмжлэгч, студийн төлөөлөгчдийн нүдэнд өртчих гэсэндээ тэсгэлгүй хүсэлдээ автан хатагтай Теннерээс "Дэлгэц" бүлгийн оюутнуудын тавьж буй жүжигт дүр өгөхийг гуйж үзэхээр шийдэв.
-Та хараахан болоогүй хэмээн Элис улиг болсон хариултаа урьдын адил давтав.
Хүүхэн амжилтанд хүрэхэд нь саад хийн түүний замд хөндөлдөн байх нь Тобид таалагдсангүй тул тэрээр нэгийг сэдэх шаардлага гарч иржээ.
Жүжгийн анхны тоглолт дээр Тоби өөрийн бүлгийн оюутан зоримог зантай, жүжигчин бөндгөр биетэй, тагжгар Карентэй зэрэгцэн сууж байлаа.
Тэр Карентай хэд хэдэн удаа жүжигт хамт тоглохдоо бүсгүйг дотоож өмсдөггүй, бас түүний амнаас муухай үнэр ханхалдагийг нь мэдэж авчээ.
Карен тэсгэл алдан мунагтаж Тобиг арай л заамдах нь холгүй өвөртөө оруулах гэсэн ч тэрээр юу ч ойлгохгүй байгаа дүр эсгэнэ.
"Ээ гэгээн Тэнгэр минь, түүнтэй хавьтана гэдэг. . ."
Хөшиг нээгдэхийг хүлээх зуур Карен Тобид Лос-Анжелесийн "Таймс", "Гералд экспресс" сонины шүүмжлэгчид, "XX зуун Фокс", "Метро-Голдвин-Мейер", "Уорнер бразерс" студид авьяаслаг жүжигчид сонгон шилж авдаг "тагнуулчдыг" зааж өгөн чалчиж суув. Тэд шинэ авьяастныг нээхээр ирсэн байхад Тоби үзэгчдийн суудалд мануухай мэт сууж байх ч гэж!
Тоби тайзан дээр харайн гараад өөрийн хошин тоглол-тынхоо нөөц номеруудаасаа аль нэгийг нь тоглон, үзэгчдийг цочирдон гайхуулж, жинхэнэ авьяас гэж юу байдгийг үзүүлэхсэн гэж хорхой нь гозгонон сууж байлаа.
Жүжиг үзэгчдэд таалагдсан ч Тоби түүний ирээдүй, цаашдын амьдрал нь хамаарах хамаг хүсэл мөреөдлөө биелүүлэхийн тулд хүмүүсийн анхаарлыг татах гэсэндээ галзуу барын аманд гараа хийхээс ч буцахгүй болжээ. Хэрэв зээ "Экторз уэст" нь бусдын анхаарлыг өөртеө татах арга чарга нь мөн л юм бол Тоби чадах бүхнээ хийгээд азаа үзэхэд заавал хагас жил хүлээх нь утгагүй мэт, тэр ч бүү хэл хоёр cap ч гэвчихэд бэрхтэй байх бөлгөө.
Тоби маргааш нь Элис Теннерийн албан өрөөнд орлоо.
-Танд жүжиг таалагдав уу? гэж хүүхэн асуув.
-Гайхалтай! Авьяаслаг сүрхий жүжигчид юм! гэж хариулснаа тэрээр шалдаа буусан янзтай доожоогүйхэн инээхчээ аядаад,
-Чи хараахан бэлэн болоогүй байна гэж хэлж байсныг тань одоо л ухаарч байна гэв.
-Тэдэнд танаас илүү туршлага бий, гэвч та ч гэсэн гарамгай авьяастай хүн дээ. Хэрэв та тэвчиж чадах аваас агуу жүжигчин болж чадна.
-Мэдэхгүй юм даа. Тайзны тухай бодлоо таягдан хаяад даатгалын төлөөлөгч юм уу тиймэрхүү нэг ажилд орсон минь надад дээр юм шиг байна хэмээн Тоби санаа алдан өгүүлэв.
Элис түүн рүү гайхсан харц шидээд,
-Та ингэж ярьж болохгүй! гэлээ..
-Өчигдрийн жүжгийг үзчихээд үү?! Санаанд багтахгүй. . . би хэзээ нэг ингэж... тоглоно гэж бодохоос санаанд багтахгүй...
-Үгүй дээ, Тоби чи чадна. Сургуулиа хаяна гэж санахын гарз, тэгээд ч зөвшөөрөхгүй шүү.
Хүүхний дуунд одоо л нэг Тобигийн эртнээс сонсохыг хүсэн хүлээж байсан хөг аялгуу сонсогджээ. Түүний өмнө оюутандаа сургааль айлдаж буй багш биш, харин эр хүнийг халамжлан сэтгэлийг нь засан тайвшруулахаар оролдож буй эмэгтэй хүн болон хувирав. Зорьсондоо хүрсэн Тобигийн сэтгэл нь ханан, дорой байдлаар мөрөө хавчисхийгээд,
-Би энэ хотод ганцаардаж, хэд гурван үг солих ч хүн алга гэв.
-Та надтай үргэлж уулзаж болно, Тоби. Би таны анд нөхөр чинь больё хэмээн тачаадсан сөөнгө хоолойгоор шивнэв. Залуу эрийн цэнхэр нүд ер бусын гайхамшиг үзэв үү гэлтэй түүнийг ширтэв.
Элис Тобийг үүд тийш эргэн хаалга цоожлохыг таг дуугүй харан зогслоо. Мань эр эргэн ирээд өвдөг сөхрөн Элисийн палаажны хормойд нүүрээ наахад хүүхэн үсэнд нь аяархан хүрэхийг мэдрээд, банзлыг нь зугуухан дээш сөхөн бүдүүлэг хийцтэй төмөр бэхэлгээтэй өрөвдөлтэй зэрэмдэг гуяыг нь ил гаргалаа. Чингээд Тоби аппаратыг нь болгоомжтой мултлан, татуурга оймсыг нь тайлан хонхорхой улаан сорвийг нь энхрийлэн үнсэж, Элисэд хайртайгаа, хүүхэн өөрт нь ямар их хзрэгтэй байгаа тухай зогсолтгүй ярин хөл гуяыг нь зай завсар үлдээлгүй үнсжээ.
Эр хүний мөрөөс болсон хөөрхий зэрэмдэг бүсгүй тачаадан тэсгэл алдахад нь Тоби түүнийг тэврэн авч буйдан дээр хэвтүүлэн дарж авлаа.
Тэр өдөртөө мань эр Элис Теннерийнд нүүж иржээ. Тоби шөнө орондоо хэвтэж байхдаа хувь заяа нь түүнийг айдас хүйдэст зовлонгоо хуваалцах, сэтгэл зүрхээ уудлан ярих анд нөхөр үгүйлсэн золгүй нэгэн ганцаардсан бүсгүйтэй холбосныг ухаарчээ.
Элис Бостон хотод үйлдвэрийн баян эзний гэр бүлд төрсөн агаад эцэг нь охиныхоо нэр дээр банкинд үлэмж их мөнгө хийсэн ч гэлээ түүний төлөө өчүүхэн төдий ч цаг зав гарган анхаарал тавьдаггүй нэгэн байжээ. Элис театрт ухаан тавин дурлаж жүжигчин болохыг хүсч байтал коллежид суралцаж байхдаа мэдрэлийн саа өвчин тусаж бүсгүйн мөрөөдөл бөхөж, эл өвчин нь түүний амьдралыг орвонгоор нь эргүүлсэн тухай Тобид ярьжээ.
Элистэй сүй тавьсан залуу эр ирээдүйн эхнэр нь үүрдийн зэрэмдэг болсныг мэдмэгц түүнээс нүүр буруулан зугтсан аж. Ингээд Элис сэтгэл зүйч эмчтэй ханилан суутал нөхөр нь хагас жилийн дараа амиа егүүтгэсэн тэр цагаас хойш түүний хайр дурлал, дур тачаал нь торонд хашигдан, дотроо буглаж бөглөрчих шиг болсон байв. Гэтэл идэвхтэй оргилон байсан галт уул дэлбэрэн халуун лав хаяагаа зад татан тал бүр тийш өөрийн замаар урсаж, өтгөн хар хуй салхи намжих тэр нэгэн агшинд Элис ямар их ядарснаа мэдэрч хэцүү бэрх дарамтаас ангижран, бие сэтгэлийн жаргалыг нэгэн зэрэг амсжээ.
Цадаж ханахаа мэдэхгүй Тоби Элисийг дахин дахин шунаглан эзэмдэж хүүхэн ер бусын онго орсон залуу эрийн тачаалд ухаан балартах шахна. Тэр аварга том эдээрээ хүүхнийг цоо хатгачих шахаж, хамаг биеийг нь илэн энхрийлэн янаглах авай.
-Өө хайрт минь, би чамд ямар их хайртай гээч! Тэнгэр минь, ямар жаргал вэ? хэмээн хүүхэн ёолон мурилзана.
Гэвч тун удалгүй Тоби сургуультай хамаатай бүхий л асуудал дээр Элис үргэлжид асга хад мэт хатуу чанд зогсдог болохыг нь ойлгожээ. Тэрээр дараагийн жүжигт дүр өгөхийг, найруулагчтай танилцуулж, студийн захиралуудтай ярьж өгөхийг залбиран гуйсан авч Элисийг ятгаж чадна гэдэг нь хадан уулыг улаэн гараараа нураахтай адил, бүх юм талаар өнгөрчээ.
-Эрт том дүр авах нь бушуу туулай борвиндоо баастайн үлгэр шиг чи ирээдүйгээ баллах болно, хонгор минь! Итгэж үзээрэй.
Анхны сэтгэгдэл хамгийн чухал гэдгийг санаж яв. Хэрэв студийн агентуудад таалагдахгүй өнгөрөх аваас чамайг үзэхээр дахин хэн ч, хэзээ ч ирэхгүй. Сайн бэлтгэх хэрэгтэй.
Ийнхүү Элис Теннер амнаасаа болгоомжгүй үг унаган, түүний дайсан болжээ. Тэгэхээр энэ хүүхэн түүний эсрэг байх нь ээ!
Тоби уураа барин аль болох эелдэг байхыг хичээв.
-Тэгэлгүй яах вэ, чиний зөв. Гагцхүү надаа тэвчин хүлээх чадал алга. Надад итгэ, би хар амиа бодож амжилтанд хүрэх гзсэн юм биш, чамайг надаар бахархаасай гэсэн юм.
-Нээрээ юу?! Өө Тоби, би чамд хайртай!
-Би ч гэсэн чамд хайртай, Элис.
Тоби өөрийг нь эрхэмлэн хайрладаг хүүхний нүд рүү энхрийлэнгүй харлаа.
Тэр санасандаа хүрэх замд нь хөндөлдөөд байгаа энэ өөдгүй амьтныг залилах арга олохдоо л олно гэдгээ сайтар ойлгожээ.
Тоби хүүхнийг үзэн ядаж догь янхан ч хийж зүрхлэмгүй тийм үйлдэл хийхийг шаардаж түүнийг гэсгээн цээрлүүлэх болжээ. Элис эрхшээлд нь орон, үйлдэл бүхнийг нь зөвшөөрөн байхад Тоби түүний шинэ арга бааш сурсан хавдаа урам хайрлан илэх эзэн мэт загнан хариу илэхэд, хүүхэн амрагтаа таашаал өгсөндөө сэтгэлийн жаргал амсаж байв.
Өөрийгөө танилцуулах түүний төлөвлөгөө биелэж, Элис Теннер "Мастер" бүлгийн оюутнууд ирэх баасан гаригт ахлах курсынхан болон урьсан зочдод зориулан концерт тоглох болсныг дуулгажээ. Оролцсон хүн бүр өөр еөрийн номер тоглох тул Тоби өглөөнөөс үдшийн бүрий хүртэл давтан сургуулилжээ.
Чингээд хүсэн хүлээсэн гайхамшигт өдөр нь болжээ. Тоби хичээл тармагц бөндгөр жүжигчин Каренд дөхөн очиж,
-Чи надад нэг тус болохгуй юу? гэж хайнгадуухан асуув.
-Тэгэлгүй яахав, Тоби хэмээн хүүхэн баясан хариуллаа.
Тоби Карены амны муухай үнэрээс зайлсхийн арагш алхам ухраад,
-Хуучин андаараа даажигнах гэсэн юм. Чи Клифтон Лоренсын нарийн бичгийн дарга руу утасдаад Сэм Голдвины туслах ярьж байна гэж танилцуулаад, ноён Голдвин концер-тонд хүрэлцэн ирж залуу, авьяаслаг хошин жүжигчинг ирж үзээч гэж урьж байна. Кассанд түүний билетийг орхино гэж хэлээдхээч гэв.
Карен Тобиг гайхан ширтээд,
-Тэнгэр минь, Теннер авгай мэдвэл намайг цаазаар авна даа! "Мастер" бүлгийн жүжгийн тоглолтонд гадны хүн оруулдаггүйг чи мэднэ шүү дээ!
-Бүх юм зүгээр өнгөрнө, надад итгэ гээд Тоби хүүхний гараас барин, наалинхайтан базаад,
-Чи өнөөдөр завтай юу? гэвэл бөндгөр Карен шүлсээ гүд хийтэл залгиад, амьсгаа нь оволзон,
-Ү... үгүй, хэрэв чи нэг тийш явахыг хүсч байвал завтай гэв. -Тун их хүсч байна. Зүгээр ч нэг явахгүй шүү. Гурван цагийн дараа өөрийн мэдэлгүй болсон Карен бүсгүй Клифтон Лоренсын ажил руу утасджээ.
Асар том танхим оюутан сурагчид, зочдоор пиг дүүрчихсэн, харин Тоби гуравдугаар эгнээний захад суугаа нэгэн эрээс хараа салгасангүй. Тэрээр Лоренс шиг хүн доожоогүй арга залийг нь гадарлан түүний башир арга нь амжилтгүй болох бий гэхээс үнхэлцгээ хагартал айж байтал аз болоход тэгсэнгүй. Лоренс тоглолт үзэхээр хүрэлцэн иржээ Тэгэхээр мань эр сэжиг хар авсангүй бололтой.
Энэ үед тайзан дээр "Цахлай" жүжиг тоглож байв. Тоби энэ бүхэн Лоренсыг залхаан тэрээр гараад явчих вий гэхээс шээс алдатлаа айн дотроо залбирсаар. Арай гэж жүжиг дуусан жүжигчид мэхийн ёслоод тайзны араар орж, Тобигийн гарах ээлж болов.
Ердөө хамар дор хажууханд нь гуравдугаар эгнээнд түүний ирээдүйг шийдэж чадах хүн суугааг эс мэдсэн Элис тэнгэрээс буугаад ирэв үү гэлтэй гэнэт дэргэд нь ирчихсэн түүнд амжилт хүсэн шивнэж байлаа.
Тоби Элист талархан, дахин нэг залбирчихаад мөрөө цэхлэн тайзан дээр гарч, үзэгчдэд хандан хүүхдийн гэнэн инээмсэглэл илгээлээ.
-Хэлло! Намайг Тоби Темпл гэдэг. Сонин нэр байгаа биз? Миний бодлоор үр хүүхэдтэй болмогц бүх эцэг эхчүүдийн тархи толгойд нь есөн шидийн золигийн бодол эргэлддэг байгаа юм. Би ээжээсээ яагаад надыг Тоби гэж нэрлэх болсныг асуусан юм. Гэтэл ээж маань миний хушгыг анх хармагц хажуу айлын нохой тэр даруй санаанд нь орж ирмэгц түүний нэрийг өгчихсен гэнэ билээ!
Үзэгчид балчир хүүхдийн гэнэн нүдэлсэн хзвтээ хонь үргээхээргүй номхон залууг харан инээдээ барьж чадахгүй хөхөрцгөөв.
Чансаа муутай түүний тоглолт шаардлага хатуутай үзэгчдийг цухалдуулсангуй, харин ч бүр эсрэгээр сэтгэл уяраам Тобиг харсан үзэгчид өхөөрдөн, хамгаалах эл их хайр ивээл нь Тобигийн зүрхийг бүлээцүүлэхэд тэрээр ер бусын баяр баясгаланд автан хөөржээ.
Мань эр ээлж дараалан алдарт хошин жүжигчин, кино одод, жүжигчдийн дүрд хувиран тоглоход, зааланд түүнийг бахдах орилоон, алга ташилтын тасралтгүй нижигнэнэ. Үзэгч олны сэтгэл хөөрөн хөгжиж тачигнасан инээд чих дөжрем сонсогдож ухаан нь ууланд гарчихсан Тоби дүрдээ уусан хөгжиж байтал нэгэн зүйл түүний анхаарлыг гэнэт татсанд тэрээр үзэгчид тийш анзааран харвал Клифтон Лоренс заалаас гарч явах нь тэр.
Бүхэл орой харанхуй манан дунд хөвөлзөн өнгөрлөө.
Концертын дараа хатагтаи Теннер, Тобитой уулзан,
-Чи гайхалтай байлаа, хонгор минь. Би... гэлээ.
Зовхи нь буусан Тоби амраг бүсгүйнхээ царайг харж ч зүрхэлсэнгүй, хэн нэгэн нь түүнийг харан элэг доог хийх болов уу ч хэмээн бодох тэнхэлгүй болжээ. Гагцхүү өөрийн зовлон шаналалтайгаа үлдэн сэмэрсэн сэтгэлийнхээ зовлонг давж гарахыг л хүсэж байлаа. Хамаг хүсэл мөрөөдөл нь өршөөл энэрэлгүй үнэнд гүйцэгдэн нэгэн мөчид сарнин үгүй болжээ.
Тэр өөрийн амжилт олох боломжоо алдсан бололтой. Клифтон Лоренс Тобигийн тоглолтыг дуустал үзэх нь бүү хэл тоглолт шувтрахыг нь ч хүлээсэнгүй. Лоренс авьяастныг таньж илрүүлэхдээ чадварлаг агаад түүний үйлчлүүлэгчдийн олонхи нь жинхэнэ мэргэжилтэн, гялалзсан жүжигчид байдаг билээ.
Хэрэв тэрээр Тоби мэтийн хүмүүстэй ажил хэргийн холбоо тогтоох хэрэггүй хэмээн үзсэн бол... Тоби дотор нь муухайран, гэдэс нь базлахыг мэдрэв.
-Салхинд жаал алхая гээд Элисийг харалгүйгээр доош тонгойн арай ядан хэлэв.
Ингээд тэрээр америкийн алдарт "Коломбиа Пикчерз", "РКО", "Парамаунт" кино студийн дэргэдүүр Вайн, Гауэр гудамжаар дэмийртлээ холхисонд хаалга үүд нь ягштал түгжээтэй ажээ. Тоби цааш эргэн Голливудын цэцэрлэгт гудамж руу эргэн алхаад толгод дээрх анивчин жирэлзэх "Голливудлэнд", "Голливудын орон" гэсэн асар том хаягийг толгой өргөн харав. Үгүй дээ, ийм орон байдаггүй юм, энэ чинь ердөө л ухаанд нь ухна ишиг үхсэн амьтнаас гарах хийрхүү мөрөөдөл, эгэл жирийн зуу зуун хүнийг кино од болон дэлхийд дуурсагдах гэсэн өөрийн мэдэлгүй ухаангүй оролдлого хийлгэхээр өөртөө татагч усны эргүүлэг. "Голливуд" гэгч нь тэр чигээрээ соронз гэсэн үг, ид шид гайхамшиг бүхэн бодит зүйл болдог илбийн орон, бүтэшгүй хий хоосон амлалтаар дурыг татагч урхи, итгэлийн тухай дуу аялан эцэст нь хайр найргүй устгагч хөг аялгуу.
Энэ урт шөнийн туршид Тоби цаашид юу хийж хэрхэн амь зуухаа шийдэхийг оролдон гудамжаар хэсүүчлэн тэнэв. Өөртөө итгэх итгэл нь эргэлт буцалтгүй нурж, өөрийгөө юу ч чаддаггүй, хэнд ч хэрэггүй мулгуу амьтан хэмээн бодов. Бүх л амьдралынхаа турш Тоби зөвхөн жүжигчин болж, хүмүүсийг хөгжөөн зугаацуулж тэдэнд баяр баясгалан бэлэглэхсэн гэж эрмэлзэж байсан, гэвч өдгөө эл итгэл найдвар нь утаа мэт замхарч, уйтгарт амьдрал, утга учиргүй хөдөлмөр эрхлэн амьдралынхаа эцсийн мөчийг хүртэл үйлээ эдлэх торонд суугаа сармагчин мэт амьдрах болох нь. Шалихгүй амьтан, хэнд ч танигдаагүй шалихгүй амьтан. Ийм нэгэн хүн байдаг юм гэж түүний тухай нэг ч хүн мэдэхгүй нь. Тоби ганцаардлын уй гашуун амсуулан ар араасаа хөвөрч байсан саарал өдрүүдийн тухай, хэрэн тэнэсэн нэр усгүй, ялгагдах юмгүй хотуудын тухай, алга ташилт, түүнийг элэглэн инээх, хайрлах, басамжлах хүмүүсийн тухай бодлоо. Тэрээр өнгөрсөн, ирээдүйнхээ тухай, өөрийн үхэл мөхлийн тухай бодоход дотор нь харанхуйлан цурхиран уйллаа.
Тоби үүр цүүрээр Элистэй амьдарч буй цэвэрхэн шаварсан сууцандаа эргэн ирж унтлагын өрөөндөө нойрсож буй эмэгтэйг харан зогслоо. Тэрээр хүүхэн түүний мөрөөдөл хүсэлдээ хүрэх үүд хаалгыг нээгч шидэт түлхүүр гэж ихэд найдаж байсан, гэтэл бүх юм талаар өнгөрчээ. Эндээс түргэхэн явах хэрэгтэй. Гагцхүү хаашаа тэр билээ? гэдгээ Тоби мэдэхгүй байв. Мань эр хэдийн эрийн цээнд хурч, хорин долоон насыг зооглочихсон байдаг, гэтэл ирээдүй нь? Бүх юм дууссан. Бүх юм.
Тэнхээ нь барагдсан Тоби буйдан дээр лагхийтэл суун нүдээ анин, нойрноос сэрж буй их хотын чимээг чагнан суув. Бүх хотуудын өглөөний дуу нэг л хэвийн адилхан, тэрээр Детройт хотоо дурсав. Ээжийгээ дурсав. Хараач ээж нь гал зуухандаа зогсчихоод алимны бялуу хийхээр гурил зуурна. Тоби тосонд жигнэж буй алимны үнэртэй холилдон ханхлах бүсгүй хүний өвөрмөц үнэрийг мэдрэх шиг санагдан, "Тэнгэр Бурхан чамайг агуу хүн болоосой хэмээн хүсч байна" гэж ээжийнхээ хэлэх үгийг сонсох шиг болов.
Ингээд Тоби гэнэт асар том тайзан дээр ганцаар зогсчихсон, прожекторын хурц гэрэл нүдийг нь гялбуулан байх авч харамсалтай нь өөрийн тоглолтоо таг мартчихсан, нэг ч үг ганхийж чадахгүй зогсож байв. Тоби айдаст автан эргэн тойрон харвал бүх үзэгчид суудлаасаа ухасхийн босч Тоби рүү дайран түүнийг алахаар гүйлдэн ирэх чих дөжрөм нижигнээн сонсогджээ. Тэдний энэрэл хайр нь үзэн ядалт болон хувирч хүмүүс бүслэн барьж авахыгхичээн оролдон,
-Тоби! Тоби! Тоби! гэцгээнэ.



Тоби гэнэт цочин сэрвэл хоолой ам нь хатчихсан, толгой нь тугалгаар цутгасан мэт хүндэрнэ.
Элис Теннер дээрээс нь тонгойн мөрнөөс нь угзчин,
-Тоби! Хурдал! Клифтон Лоренс ярья гэж байна гэв.
Клифтон Лоренсын албан контор Уимшираас чанх урагш Беверли-драйв дахь бага шиг тансаг байшинд байрлах агаад хананд нь францын импрессионист үзэл баримтлагчдын зураг өлгөсөн, эмх замбараагүй уран зураг бүхий хар ногоон өнгийн гантиг ханан зуухны өмнө сийлбэртэй модон сандал, буйдан, уран нарийн хийцтэй жижиг ширээг өнгө үзэмж хослуулан тавьсан байлаа. Тоби урьд өмнө ийм чамин тавилгыг хэзээ ч үзээгүйсэн.
Гуалиг биетэй нарийн бичгийн дарга бүсгүй цай аягалах зуур,
-Ноён Темпл, танд хэдэн саахар хийх вэ? гэлээ.
Ноён Темпл гэнэ үү!
-Хэрэв болгоовол нэг ширхэгийг хийчих.
-За тэгье ээ гээд бүсгүй үл мэдэг жуумалзаад гарч одов.
Нимгэн гангар шаазанд аягалж өгсөн эл цайг чухамдаа Англиас Лоренсод тусгайлан захиалж оруулж ирдэг, дээд зэргийнх гэдгийг Тоби огт мэдсэнгүй, ердөө л гайхалтай сайхан амтыг нь мэдэрчээ. Тасалгаанд байгаа бүхэн бүгд ер бусын тансаг, өрөөний эзэн гавшгай хөдөлгөөнтэй тагжгар эр өөдөөс харсан буйдан сандалд суугаад түүнийг анхааралтай ширтэнэ. Клифтон Лоренс Тобигийн төсөөлж байснаас намхан нуруутай ч гэлээ түүнээс ямар нэгэн, захирах татах хүч гарч буйг нь илт мэдрэгдэнэ.
-Надыг урьсанд яаж талархалаа илэрхийлэхээ мэдэхгүй байна хэмээн Тоби яриагаа эхлэн,
-Өршөөгөөрэй, заль хэрэглэн таныг хуурах хэрэг гараад!...
Клифтон Лоренс толгойгоо сэгсрэн хөгжилтэй инээгээд,
-Надыг уу? Хуурсан гэж үү? Би өчигдөр Голдвинтэй хооллоод таны авьяастайг үзэж мэдэхээр концертонд орсон, энэ нь ч талаар өнгөрсөнгүй, та ч шазруун зоримог юмаа!
-Гэхдээ та гараад явчихсан! гэж Тоби халаглан хэлэв.
-Хонгор минь, түрс ямар амттайг мэдэхийн тулд заавал бүтэн лаазыг идэх албагүй биш үү? Хормын дараа гэхэд тантай уулзах ёстойг би ойлгосон юм.
Цөхрөнгөө барсан харанхуй шөнийн дараа Тобиг баяр баясгалант сэтгэлийн хөөрөл эзэмдэн толгой эргэм өндөрт гарч, амьдрал урьдын адил түүнд инээмсэглэн. . .
-Танд хамаатай нэг совин татаад байна, Темпл ээ гээд Лоренс толгой дохин,
-Бид амжилтанд хүрнэ. Би аль эртнзэс шинэ залуу жүжигчидтэй ажиллан, тэдьийг алдарт хүргэвэл зүгээрсэн гэж бодох болсон юм гэв.
Баяр баясгалан гэгч хүчит давалгаа Тобиг хаман авч хөл нь газарт хүрэхгүй хөөрсөн залуу эр үсчин цовхчиж орчлон ертөнц даяар, "Клифтон Лоренс миний агент болохыг зөвшөөрч байна! Лоренс шүү дээ!" хэмээн хашгичихыг хүсч байлаа.
-... тантай ажиллана, гэхдээ нэг болзолтойгоор гээд Лоренс үргэлжлүүлэн,
-Бүх зүйл дээр миний зааврыг дагах ёстой. Би төрхгүй аашлахыг тэвчихгүй! Ганц л удаа үгнээс зөрөх аваас бидний хооронд бүх юм дуусах болно, ойлгов уу? гэв.
-Ойлголоо, эрхэм ээ. Тэгэлгүй яахав хэмээн Тоби яаран толгой дохив.
-Хамгийн гол нь та чанд суралцах ёстой. Та тэсвэрлэхийн аргагүй муу зүйл хийвэл бүх юм өнгөрнө. Хошин жүжиг хамгийн доод төрөл юм шүү хэмээн инээмсэлэн хэлэв.
Гэнэт Тобигийн амьсгаа нь давхцаад ирлээ. Тэгэхээр Клифтон Лоренс түүнтэй хамтран ажиллах гэсэндээ биш, харин ажил руу нь бодлогогүй зан гарган утасдсаных нь төлөө даажигнахаар түүнийг урьжээ. Тэр...
Тагжгар агент яагаад ч юм сүүлчийн цохилт өгөх гэж яарсангүй. Үүний оронд түүнд,
-Өчигдөр би сайн дурынхны концерт үзсэн, та ч тэдэнтэй адилхан сонирхогч! гэчихээд тэрээр босон fрөөн дотуураа холхиж эхлэв.
-Таны чадал чансааг, од болоход юу дутаад байгааг тань би тайлбарлахыг хүсч байна.
Тоби хөдөлж чадахгүй айн хөшчихжээ. -Таны тоглолтоос чинь эхлэе. Дэндүү завхай байна!
-Таны эөв өө, эрхэм ээ} тайзан дээр тийм ч зохимжгүй...
-Цааш нь. Танд ямар ч урлаг алга.
Тоби өөрийн эрхгүй нударгаа зангидав.
-Гэвч үзэгчид, минийхээр бол...
-Цааш нь, та зев хөдөлгөөн хийж чадахгүй, тээрэм адил гараа сарвагануулж байна.
Тоби юу ч дуугарсангүй.
Агент түүнд дөхөн ирээд Тобигийн дотор санааг нь уншиж байна уу гэлтэй дээрээс нь доош нэвт шувт ширтээд, намуухан дуугаар,
-Хэрэв тэгтлээ муу байгаа, бол энд юу хийж байгаа билээ гээд өөрөөсеө асуугаач? Танд заяасан ийм чухал эрдэнэ мэт чадварыг мөнгөөр худалдаж авч болохгүй гэж ойлгосон учраас таныг урьсан юм. Үзэгчид тайзан дээр таныг дөнгөж үзээд гар сунгаж байна. Тэдний хайр ивээлийг ингэж ч эзэмдэхгүй, тэд таныг зүгээр ч нэг сайшаагаагүй. Энэ юу гэсэн үг болохыг ойлгож байна уу?
Тоби цээж дүүргэн гүн амьсгаа авлаа.
-Надад тайлбарлаад өгеөч.
-Төсөөлж байгаагаас чинь ихийг тайлбарлаад өгье. Дээд зэргийн зохиомж, сайн найруулагч байхад таа агуу жүжигчин болно гэх нь тэр.
Тоби Клифтон Лоренсын ид шидэт үгсийг бахдалтайгаар сонсоод сэтгэл нь дахин хөдлөн энэ хормоос эхлэн амьдралын утга учир бүхэн нь биелэн, аль хэдийнэ ээжийнх нь амласнаар дэлхийд алдартай од болсон мэт санагджээ.
-Жүжигчин хүний, ялангуяа хошин жүжигчний амжилтанд хүрэх түлхүүр нь түүний өөрийн онцлог нь. Түүнийг худалдаж, дуурайж болохтүй, гагцхүү түүнтэйгээ төрдөг юм. Та азтай хүн, залуу минь, ийм азтай төрөх нь зуун жилд нэг удаа тохиодог юм гэснээ алтан цагаа хяламхийн харснаа үргэлжлүүлэн,
-Би бүгдтэй тохиролцсон, өнөөдөр 14 цагт 0' Хэнлон, Рейнжер хоёртай уулзана. Эд хошин шогийн ертөнцдөө шилдэг зохиолчид нь тэд хамгийн алдартай хошин шогчдод ажилладаг юм гэв.
-Надад тийм их мөнгө... гэж Тоби сандран бөвтнөлөе.
Клифтон Лоренс хайнгадуухан гараа савчин,
-Бүү санаа зов, хонгор залуу минь. Эхний шагналаа авсныхаа дараа, хожим төлнө биз хэмээв.
Тоби Темплийн явснаас хойш Лоренс түүний тухай бүлтгэр цэнхэр нүдэлсэн гэм хоргүй царайг бодон инээмсэглэсээр суужээ.
Клифтон шинэхэн жүжигчинтэй сүүлчийн удаа ажил хэргийн холбоо тогтоосноос хойш олон жил өнгөрчээ. Түүний үйлчлүүлэгчид нь бүгд нэртэй хүмүүс байсан тул шилдэг студид тэдэнтэй байнгын гэрээ байгуулахыг санал болгоно. Гэвч агент эр ажлаасаа ийм баяр баясгалан амсалгүй уджээ. Урьд нь өдөр бүр түүний үйлчлүүлэгчид тулалдаанд ялсан мэдээ дуулдаж байв. Лоренс туршлагагүй, шинэ залууг авч дээд зэргийн жүжигчин болгож чадах бол буу? гзсэн эсэргүүцэлтэй тулгаран энэхүү амаргүй даваа нь түүнийг олон сайхан агшинтай учруулах болно доо. Залуу түүнд үнэхээр таалагдаж байлаа.
Уулзалт Лос-Анжелесийн баруун зүгт орших Пикогийн цэцэрлэгт гудамжин дахь "XX зуун Фокс" студэд О' Хэнлон, Рейнжер нарын өрөөнд боллоо. Тоби, Клифтон Лоренсынхтай адил тансаг орчинд орох юм бодтол зураг авах талбайн цаахна ягтаа тулсан эмх замбараагүй нэгэн өрөөнд орж явчихав.
Сунасан нэхмэл хантаазтай дунд эргэм насны салан палан нарийн бичгийн дарга бүсгүй Тобиг ханыг нь ногоон тосон будгаар будсан заваандуу өрөөнд оруулав. Уйтгар төрүүлсэн хананд дартс тоглоомын бай, "ИРЭЭДҮЙ ӨӨД ХАР" гэсэн бичигтэй пайз өлгөсөн нь бага зэрэг амь оруулан сэргээх мэт санагдавч сүүлийн үсэг нь зайгүйдсэнээс дээр дээрээс нь давхарлан биччихжээ.
Эвдэрхий туузан хөшигний цаанаас нэвтлэн орж ирэх нарны туяа самалдаг болтлоо элэгдсэн хүрэн хивсэн дээр тусна. Зовлон үзсэн бичгийн ширээн дээр гар бичмэл, харандаа, ууж дуусгаагүй кофены үлдэгдзлтэй цаасан аяга хөглөрнө.
-Хэлло, Тоби! Замбараагүй байгааг минь уучлаарай. Үйлчлэгчийн маань амралтын өдөр! гэж өрөөний эздийн нэг залуу эр мэндлээд,
-Намайг 0' Хэнлон гэдэг. Харин энэ хүнийг. . . түүнийг хэн гэдэг.. .гэв.
-Рейнжер.
-Өө тийм л дээ, саналаа. Рейнжер.
О' Хэнлон аварга том махлаг биетэй, эвэр хүрээтэй том шилний цаанаас сүүмийсэн хараа муутай нүдтэй, харин Рейнжер нь эсрэгээр жижигхэн, туранхай биетэй, тэд хоёул гуч эргэм настай, арваад жил хамт ажиллан жүжигчдийн хүрээнд ихээхэн нэртэй болжээ.
Зочин залуу дарвайн инээгээд толгой дохин,
-Миний ойлгож байгаагаар бол та нар надад хошин шог зохиол бичиж өгөх нь ээ дээ, залуус аа гэлээ.
0' Хэнлон, Рейнжер хоёр харц солилцоод Рейнжер,
-Лоренс таныг Америкийн шинэ секс-симбол болно гэж үзэж байх шиг байна. Алив таны юу чаддагийн үзье! Бэлэн номер байна уу? хэмээн даруухан өнгөөр хэллээ.
-Тэгье л дээ гэж Тоби хариулав.
Тэрээр Клифтон тоглолтыг нь хэрхэн үнзлснийг санавч өөртөө итгэх итгэл нь хаашаа ч юм замхран алга болчихов.
Хоёр зохиолч буйдан дээр гараа зөрүүлэн элгээ тэврэн сууцгаав.
-Алив биднийг нэг хөгжөөгөөдөх! гэж О' Хэнлон хүслээ.
Тоби хоёр эрийг гайхан харж,
-Энд үү? хэмээн асуув.
-Танд юу хэрэгтэй байна гэж? Симфони найрал хөгжим үү? гэж Рейнжер ёжтой асуугаад О' Хэнлонд хандан,
-Хөгжмийн хэлтэс рүү утасдаад ирж чадах уу асуугаадах гэлээ.
"Новшийн амьтад байх шив. Би та нарт үзүүлээд өгнөө, гайгүй" Тэрээр сая л нэг юм тэдний юу сэдсэнийг нь ойлгожээ. Тэд шалгасан дүр үзүүлчихээд Клифтонд, юунд ч тохирохгүй этгээд юм гэж хэлэх нь л дээ. За яах вэ, тэдэнд тэгж доромжлуулахгүй шүү!
Чингээд тэдэнд хуурамч инээмсэглэл илгээгээд алдарт хошин шогч Эббота, Костелло хоёрыг дууриан элэглэж,
"-Хөөе, Лу чамд ичгүүртэй биш байна уу? Чи яг л тэнүүлчин аятай харагдаж байна. Чи яагаад ажилд орохыг хүсэхгүй байгаа юм бэ? !
-Би ажилтай л байгаа шүү.
-Тийм үү, ямар ажилтай болоо вэ?
-Ажил хайх.
-Үүнийгээ ажил гээд байгаа юм уу?
-Тэгэлгүй яах вэ. Бүхэл өдөржингөө, өглөөнеөс орой хүртэл ажилтай, тэгээд орой яг 7. 00-д гзртээ оройн хоолондоо ирнэ."
Хоёр зохиолч Тобигоос нүд салсалгүй ширтэн, сонжин дүгнэлт хийн хэсэг сонсож байснаа түүнийг өрөөнд эгээ л байхгүй байгаа мэт өөр хоорондоо ярьж эхлэв.
-Тэр биеэ авч явж чадахгүй байна.
-Яг л мод хөрөөдөж байгаа шиг гараа савчиж байна.
-Түүнд модчины тухай ганц хүний яриа бичиж өгөх үү?
-Дэндүү мэрийгээд байна.
-Үг нь үү! ЁСТОЙ хар дарсан зүүд шиг.
Тобигийн уур нь хүрэн, улам цухалдсаар. "Энд үлдэн хоёр солиотны доромжлохыг сонсох албагүй! Тэдний бичихчээн аядсан зохиолч дээ, тэнэг үгний цуглуулга л байгаа биз!"
Ингээд цаашид эдний чалчаа үгийг тэсвэрлэх аргагүй болж уурандаа чичигнэсэн хоолойгоор,
-Та нар надад хэрэггүй, муусайн хүний оронцогнууд! Зочилсонд баярлалаа хэмээн бахирчихаад үүд рүү хар хурдаараа гүйлээ.


Рейнжер үнэн голоосоо гайхан харайн босоод,
-Хөөе! Чи яав аа! гэв.
Тоби уурласандаа байж ядан огцом эргэн харж,
-Та нар ойлгохгүй байна, тийм үү? Та нар... та нар...
Тэр хэлэх үг олдсонгүй, нулимсаа арайхийн хүчлэн барьлаа.
Рейнжер тээнэгэлзэн О' Хэнлоныг ширтсэнээ,
-Бид түүнийг гомдоосон бололтой хэмээв.
-Ээ Бурхан минь!
Тоби биеэ эзэмдэхийг хичээн, гүн амьсгаа аваад,
-Та хоёр сонсож бай! Би нар нарт таалагдах үгүй нь надад огт падгүй, гэвч. . .
-Би зүгээр л сонжсон юм аа! хэмээн О' Хэнлон дуу алдав.
-Бид чамайг аятайхан залуу гэж бодож байгаа шүү! гэж Рейнжер хэллээ.
Яах учраа олохоо байсан Тоби тэднийг ээлжлэн харав.
-Юу? Та нар, ямар зан гаргаснаа, яг л...
-Тоби, чиний юу болохгүй байгааг мэдэх үү? Чи өөртөө ердөө ч итгэлгүй байна! Тайвширч үз. Мэдээж чи их суралцах хэрэгтэй, нөгөө талаас нь хэлэхэд чи Боб Хоуп байсан бол энд сууж байх гүйсэн.
-Яагаад гэдгийг мэдэж байна уу? Боб өнөөдөр Кармелд байгаа гэж 0' Хэнлон үг хавчуулав.
-Гольф тоглож яваа? Чи гольф тоглодог уу? гэж Рейнжер сонирхов.
-Үгүй.
Хоёр зохиолчийн бүр урам хугарчээ.
-За тэр харав уу, тэгэхээр гольфийн тухай хошигнол хийж таарахгүй нь. Чөтгөр ав гэж!
О' Хэнлон харилцуур авлаа.
-Кофе аваад ир, дуулав уу, гэснээ Тобид хандан,
-Хичнээн хүн агуу хошин жүжигчин болохыг хүсдэгийг мэдэх үү? гэж асуувал Тоби толгой сэгсэрлээ.
-Одоохон хэлээд өгье. Үүн шиг амархан юм хаа байх билээ. Гурван сая долоон зуун хорин найман сая хүн. Шөнийн цагаар гарч ирж язганалддаг жоом шиг. . . Гэвч зөвхөн ганц нь оройд нь хүрч чадна. Бусад нь бүх л насан туршдаа балчиг намагт амьдрах болно. Хошин шог нь тун нарийн урлаг. Жинхэнэ инээд бэлэглэнэ гэдэг тун хүнд, хошин элэглэгч, хошин жүжигчин байх нь хамаагүй эрч хүч шаарддаг ажил. -Ялгаа юу байна?
-Асар их ялгаатай. Хошин элэглэгч нь шог яриа ярьдаг бол, хошин жүжигчин нь инээдэмтэй жүжиглэл хийдэг юм.
-Аз нь шовойсон хошин элэглэгч нь амжмлтанд хүрч байхад харин нөгөө нэгийг нь яагаад ялзарсан лоолиор шиддэг юм бол гэж чи хэзээ ч юм уураг тархиндаа тунгаан бодож үзсэн үү? гэж зохиолч Рейнжер нухацтай гэгч нь асуув.
-Магадгүй, текстнээс бүх юм шалтгаална биз хэмээн Тоби зохиолчдод зулгуйдан хариулав.
-Ээ нохой долоо гэж! Сүүлийн үеийн шилдэг хошин үгийг Аристофан бодож олсон юм. Гэхдээ сэдэв нь үндсэндээ нэг. Жорж Бернс бусад элэглзгчдийн ярьсан бүх онигоог тоть мэт нэгд нэгэнгүй давтаж байгаа атлаа хавьгүй их амжилтанд хүрч байна. Яагаад гэдгийг мэдэх үү? Бернс бол өөрийн гэсэн онцлогтой бие хүн.
Өөрийн гэсэн онцлог гэнэ ээ! Клифтон Лоренсын хэлзэд байсан онцлог шив!
-Өөрийн эрхэм онцлогоороо эхлээд, дараа нь түүнийгээ ааш авир болгох хэрэгтэй. Хоупыг аваад үзье л дээ. Мань эр тайзан дээр гарч ирээд Беннигийн хошин яриаг ярьж алдвал үзэгчид түүнийг шоолж исгэчиж гарна. Яагаад тэр вэ? Яагаад гэвэл Хоуп өөрийн гэсэн дүртэй учраас үзэгчид түүнээс хурц ухаан шаардсан хошигнолыг хүсэн хүлээдэг юм. Хоуп бусдын дутагдлыг гярхай ажиглагч хотын ёжтой ихэмсэг залуугийн, ухаантай хүмүүсийн дүрийг бүтээсэн. Харин Жек Бенни бол тэс өөрөө Хоупын эсрэг дүрийг бүтээдэг. Ах дүү Маркс, Фред Аллен хоёр ч мөн адил. Тэгвэл одоо чамайг аваад үзье л дээ. Чиний гол асуудал юу вэ гэдгийг мэдэж байна уу? Чи бусдаас чимх чимхийг авч, алдарт хошин шогчдыг элэглэж байна. Бүх л насаараа тарчигхан баар клубээр явна гэвэл энэ ч дажгүй л дээ. Хэрэв зээ бие хүн больё гэж бодож байгаа бол өөрийн
гэсэн дүрээ бүтээх хэрэгтэй. Өөрөөр хэлбэл чамайг тайзан дээр гарч ирмэгц ам нээж амжаагүй байхад чинь тэдний өмне өөр хэн ч биш, гагцхүү Тоби Темпл зогсож байгааг үзэгчид ойлгох ёстой! Мэдэв үү?
-Мэдлээ.
-За тэгэхээр чамд ямар эрхэм чанар байгааг чи мэдэх үү? Бусдыг байлдан дагуулах хоншоор байна даа. Кларк, Гейблд дурлачихаагүйсэн бол даруй чамтай сээтэгнэхсэн. Чамд ямар нэгэн дур булаах гэнэн зан байна. Хэрэв бүх юм о кэй болбол сая саяар нь өвөртлөж дөнгөнө шүү гэж О' Хэнлон хэлэхэд,
-Ус үзээгүй хормой шуув гэгчээр саяд санаархаад яахав хэмээн Рейнжер үг хавчууллаа.
-Бусдад заяагаагүй их юм чамаас гарна. Сүмийн найрал дууны эвэр бүрээч бяцхан хүү ёсгүй хараал урсгахад томчуул яагаад инэздгийг мэдэх үү? Мань хүүг хэлж байгаа хараалыхаа утгыг ойлгодоггүй гэдэгт тэд итгэдэг юм. Чи бидэн дээр хүрч ирээд өөртөө шог хошин зохиомж бичиж өгөх харчуул мөн үү гэж асуусан уу? Үгүй ээ. Манайх номын мухлаг биш, онигоо ч наймаалцдаггүй. Бид чиний тоглох баатрыг бүтээх л гэж энд суугаа. За юу гэмээр байна даа, залуу минь?
Тоби зохиолчдыг ээлжлэн хараад жаргал дүүрэн инзэмсэглэлээр инээгээд,
-Тэгэхээр ажилдаа ханцуй шамлан орцгоох шив! гэлээ.
Тоби өдөр бүр Лоретт Янг, Бетти Грейбл, Виктор Матьюр гээд олон арван кино ододтой нүүр тулан учрах боломжтой студийн томоохон зоогийн танхимд 0' Хэнлон, Рейнжер хоёртой хамт хооллох болов. Тэдний нэг хэсэг нь нийтийн дунд сууж байхад зарим нь төв заалтай зэрэгцээ орших захиргааныханд зориулсан жижгэвтэр танхимд хооллох ажээ. Тоби бүхний танил болсон оддыг харах тун дуртай. Удахгүй, тун удахгүй тэдний нэг болчихоод үзэгчид гарын үсгийг нь гуйх болно. Одоо Тобид хэн ч саад болон зогсоож чадахгүй, гагцхүү алдар нэр хайр хүндлэл түүнийг хүлээж байгаа.
Сонин мэдээ сонсон сэтгэл нь хөөрсөн Элис Теннер хүрч ирэн,
-Чамайг амжилтанд хүрнэ гэдгийг мэдээд байсан юмаа, хонгор минь. Би чамаар бахархаж байна гэвэл мань эр инээмсэглээд, юу ч дуугарсангүй өнгөрчээ.
Бүтээх "дүр" нь ямар байх талаар 0' Хэнлон, Рейнжер нар шаггүй маргалджээ.
-Тэр хал үзсэн, хүмүүстэй эвзэ амархан ололцдог, гэвч алхам тутамдаа бүтэлгүйтдэг.
-Энэ хүн маань хаана ажилладаг байх билээ? гэж Рейнжер асуув.
-Энэ нөхөр ээжтэйгээ амьдардаг. Нэгэн бүсгүйд дурлах авч, гэрлээд гэрээсээ явахаасаа айдаг. Сүй тавиад таван жил болж байгаа.
-Үгүй арав байсан нь дээр, тэгвэл хөгтэй биш үү.
-Яг зөв! Арав гэчихье! Ийм хүнийг ээж нь ерөөхөөс өөр яахав. Хүү нь хуримын тухай яриа дэлгэх тоолонд ээжийнх нь ээлжит өвчин хөдөлдөг ажээ. "Тайм" сэтгүүлийн газраас ээж рүү нь Үргэлж утасдаж, анагаах ухааны сонин хачин юутайг сонирхож асуудаг.
Урьд өмнө мэргэжилтнүүдтэй хэзээ ч ажиллаж үзээгүй Тоби тэдний зөвшилцөхийг сонсон тэдний шүүмжийн бай нь өөрөө болж байгаадаа сэтгэл нь татагдан сууна. Зохиолч эрчүүд Тобид зохиомж бичих гэж гурван долоо хоног зарсны эцэст бичсэнээ үзүүлбэл анх удаагаа жинхэнэ сайн материал үзсэн тэрээр ихэд догдолсон ажээ. Тоби хэд хэдэн санал гаргахад зохиолчид бага сага нэмэлт хийн, мөн нилээдгүй мөр хасчээ. Тоби Темпл тоглолтонд бэлэн болж байтал, нэг өдөр нь Клифтон Лоренс түүнийг дуудуулан,
-Бямба гаригийг орой "Боулинг болл"-д ажилла гэх нь тэр.
"Сайро" эсвэл "Трокадеро"-д ажиллах гэрээ хэлцэл хийх юм хэмээн бодож байсан Тоби цочирдон агентыг гайхан ширтэв.
-"Боулинг болл" гэж... юу байдаг юм.
-Уэстерт-авенюд байдаг нэг жижигхэн клуб гэхэд нь урам хугарсан Тоби,
-Ийм газрын тухай огт сонсоогүй юм байна гэж хэгжүүрхэв.
-Тэд ч гэсэн чамайг танихгүй. Энэ чинь их учиртай, хонгор минь. Хэрэв алдаж балрах аваас энэ тухай хэн ч мэдэхгүй өнгөрнө.
Тэгэлгүй яахав, мэдээж Клифтон Лоренсоос бусад нь.
"Боулинг болл" нь орон даяар хаа сайгүй тархсан хэдэн арван жижигхэн бохир баартай усны дусал мэт адилхан азгүйчүүдэд зориулагдсан угаадасны нүх гэлтэй.
Тоби хотын захын иймэрхүү бяцхан бааруудын босгыг элээн мөн ч их тоглосон доо Энэ мзтийн "клуб"-ууд ихэнхдээ хижээл насны ажилчид, дархчуул, үдэш бүр найз нөхөдтэйгээ ёслолын уулзалт хийгчдэд зориулагддаг ажээ. Эндхийн баар танхимд бархирч чарлан, огтор банзал, хэрээс хэтэрсэн ухлаадастай цамц өмссөн ядарсан үйлчлүүлэгчдийн хөл гарыг нь самардаж, хямд виски эсвэл аяга пиво тулган завхай хошигнол ярьж, өөрийн дураар авирлаж болдог газар. Жүжигчид танхимын тэртээ буланд мөнхийн уйтгартай гурвал хегжимчдийн тоглолтон дор бяцхан тавцанцар дээр тоглодог ажээ.
Энэ орой эхлээд нэрт дуучин эр, дараа нь акробатчид, эцэст нь амьдын төдий наж могойтой хамтран тайчих урлаг үзүүлэгчийн тоглолт болов.
Тоби тавцанцараас холгүй жижигхэн ширээний ард Клифтон Лоренс, О' Хэнлон, Рейнжертэй хамт сууж байлаа. Тэрээр жүжигчдийн тоглохыг ажиглан, үзэгчдийн сэтгэл санаа ямархан байгааг тааварлахыг хичээн сууснаа,
-Пивоны торхонцорууд хэмээн тэрээр тоомжиргүй гөвтнөв.
Клифтон хатуухан шиг үг хэльюү гэснээ Тобиг хараад залуу эр үнхэлцгээ хагартал айж байгааг нь анзааран биеэ барьжээ. Агент эр Тобийг иймэрхүү газар олонтоо тоглож байсныг нь мэдэх хэдий ч энэ удаа урьдынхаас тэс өөр байх болно. Залуу эрийн өмнө хатуухан сорил хүлээж байгаа гэж бодов.
Лоренс намуухнаар,
-"Пивоны торхонцорууд"-ын зүрх сэтгэлийн эзэмдэж чадвал, үнэтэй оргилуун дарсанд дурлагчид чиний жүжиг дээр түрэн орж ирэх цаг ойртлоо гэсэн үг. Тоби энэ хүмүүс үүр цүүрээс үдшийн бүрий хүртэл нуруугаа бөгтийтөл хөдөлмөрлөдөг тул амрахаар нааш ирэхдээ олсон цент бүрээ дэмий үрэхийг хүсдэггүй улс. Эдэн шиг улсыг инээлгэж чадвал бусдыг нь инээл-гэж чадах болно гэжээ.
Яг энэ агшинд зарлагч уйтгартай дуугаар тоглолтыг нь зарлахыг Тоби сонсчээ.
-Алив хөө, тэдэнд үзүүлээд өг, эр бар минь! гэж О' Хэнлон ерөөлөө.
Тоби бослоо. Тэрээр тайзан дээр аюулыг мэдрэн айж буй араатан аятай түгшүүртэй, сэрэмжилсэн харцаар үзэгчид тийш харж зогсоно.
Үзэгчид толгой бүр нь өөр хоорондоо адилгүй олон толгойт аймшигт мангас болон хувирчээ. Ийм л луусыг инээлгэх хэрэгтэй болсонд Тоби гүн амьсгаа авлаа.
"Бурхан минь, би тэдэнд таалагдаасай билзэ!" хэмээн дотроо залбираад ярьж эхэллээ.
Гэвч хэн ч түүнийг сонссонгүйгээр барахгүй, нэг ч хүн инээх нь байтугай жуумалзсангүй.
Тоби духан дээгүүр нь хөлс бурзайгаад ирэхийг мэдэрчээ. Ингээд дууслаа. Бүх юм өнгөрчээ. Уруул ам нь наалдчихаа юу гэлтэй инээж чадахгүй байгаа ч гэлээ үг нь усны урсгал адил ундарч шуугиан согтуу бархирааг дарахыг хичээх авч үйлчлүүлэгчдийн анхаарлыг татна гэдэг гонжийи жоо бололтой, чухамдаа хөгжмийн аясаар муригнан бүжиглэх нүцгэн бүсгүйчүүд л энд хэрэгтэй ажээ.
Бямба гариг бүр энэ тавцанцар дээр гойдын авьяасгүй хошин жүжигчид хэр чадлаараа өөрийн уран хошин үгээ цацдаг авай.
Тоби үзэгчдийн хайхрамжгүй царай зүсийг харан үргэлжлүүлэн ярьсаар байлаа. Тэрээр Лоренс, зохиолчдын зүг хулгай нүдээр ажвал тэд илтэд сэтгэл зовсон янзтай суухыг харсан ч зогссонгүй. Танхимд үзэгчид биш, харин өөр хоорондоо зовлон жаргалаа хуваалцан ярилцах хүмүүс сууж байлаа. Иймэрхүү амжилт гаргавал Тоби эндээс мянган бээрийн тэртээд зугтах
эсвэл газрын гаваар ч орсон яахав болжээ. Айсандаа хоолой ам нь хатаж, үг ч гарахаа больжээ. Тоби нүдний булангаараа клубын эрхлэгч хөгжимчид рүү очиж явахыг харж амжив. Тэрээр мулгуу хошин шогчийн амыг барих тушаал өгөхөөр шийдсэн болтой. Тобигийн алга нь хөлсөндөө норж, дотор гэдэс нь мушгиж, гэнэт гуяыг нь дагаж халуун шээс дусаллаа. Ичиж үхэх шахсан Тоби текстээ хольж хутган бантсандаа Лоренс болон дагуул эрчүүдийн зүг харж зүрхэлсэнгүй. Клубын эрхлэгч хөгжимчид тийш очин намуухан дуугаар нэгийг шивнэхэд нөгөөдүүл нь Тобигийн зүг харснаа толгой дохив. Гэвч Тоби ажиггүй үргэлжлүүлэхийг хичээсээр байгаа хэрнээ зөвхөн энэ бүхнийг даруйхан дуусгачихаад хаашаа ч хамаагүй зугтан нуугдахыг л хүснэ.
Яг энэ үед Тобигийн эгц өмнө ширээнд суугаа хижээл насны эмэгтэй түүний хошин үгийг сонсон хи хи хэмээн инээхэд эмэгтэйн дэргэд суугаа хүмүүс таг дуугүй сонсоцгооно. Тоби дэмийрч байна уу гэлтэй хошин яриагаа эцэс төгсгөлгүй цацалж, нүдийг нь бүрхэх саарал манантай тэмцсээр байв. Тэгтэл инээх дуу алаг цоог сонсдон байтал хэн нэгэн бүр тас таc хөхөрчээ. Эл эмэгтэйн зэргэлдээх ширгээнд суусан хүмүүс мөн хөхрөлдөцгөөж үзэгдэв.
Гэнэт энд тэндгүй сонсдож байсан өнөөх орилоон намжин, яриа хөөрөө зогсож, харин инээлдэх дуу улам бүр чангарлаа. Уйтгарлаж байсан түншүүд нь ч үзэгч болон хувирчихсан хөхрөлдөн сууна. Тоби тэднийг, бүгдийг ялчихлаа! Тэрээр үзэгчдэд тяалагджээ, чөтгөр ав гэж! Ажилчин, хэрцгий амьтдаар дүүрэн, хир буртгандаа баригдсан хямдхан клубт болж байгаа нь огтын падгүй, хамгийн гол нь зөвхөн тэдний баяр баясгалан, хөгжилтэй инээд, Тобиг давалгаалан бөмбөчүүлэх тэдний хайр энэрэл. Эд нар үүн шиг хошин жүжигийг амьдралдаа энэ ноохойдоо байтугай, ер нь өөр хаа нэгтээ сонсоогүй нь лавтай.
Тэд алга ташин хашгичиж, чих дөжиртөл шүгэлдэн заалыг золтой л нураачихсангүй! Үзэгчид төрөлхийн авьяас билэгтэн өмнө нь байгааг огт ойлгосонгүй. Харин Лоренс болон зохиолчид, бас Тоби Темплд ч гэсэн бүх юм илт боллоо.
Бурхан тэнгэр өөрийн амлалтаа биелүүлэх нь энэ ажгуу.


Гэгээн хутагт Демьен дүрэлзэх бамбараар Жозефинын царайг гэрэлтүүлээд,
-Хамгаас хүчит Бурхан минь, энэхүү нүгэлт хүүхдэд чөтгөр шулмын хорлол нүүрлэжээ! хэмээн хүнгэнүүлж гарахад хурсан сүсэгтэн олон нэгэн дуугаар,
-Аминь! хэмээн хүндэтгэлтэйгээр залбирцгаалаа. Жозефинад дүрэлзэн буй бамбар нүүрийг нь долоон халуун элчээрээ төөнөхийг мэдэрч, Демьен хутагт үргэлжлүүлэн,
-Нүгэлт охинд шүглэсэн чөтгөр шулмыг нь үлдэн хөөхөд туслаач, агуу Бурхан тэнгэр минь! Бид залбиран түүнийг зүрх сэтгэлээс нь хөөж гарган хараал ширээлдээ живүүлэх болно!
Хэн нэгэн Жозефинаг барьж аван хүйтэн устай түмпэнд нүүрээр нь дүртэл Дээд тэнгэрээс аврал эрэн залбирагсдын дуу гэнэт тасран шөнийн нам гүм мэт дуулдахаа байлаа. Охин бага ч болов агаар амьсгалахыг хичээн амь тэмцэн оролдож, ухаан алдахын даваан дээр дээш татаж гаргахад Демьен хутагтын,
-Бурхан минь, агуу хайр энэрэлд тань талархая! Охин аврагдлаа! Тэр аврагдлаа! хэмээн тунхаглан зарлах сонсдов.
Жозефинагаас бусад сүсэгтэн олон баярлан хөгжицгөөхөд, харин охины толгойн өвчин улам бүр нэмэгдэн тархи нь заадсаараа салчих нь уу гэлтэй янгинаж эхлэв.

_________________
...


Top
   
PostPosted: Dec.27.16 1:25 pm 
Offline
Нутаг Нугын Шvтээн Гишvvн
Нутаг Нугын Шvтээн Гишvvн
User avatar

Joined: Apr.15.02 5:54 pm
Posts: 754
Location: Japan, Tokyo
Бүлэг 10.
-Би чамайг Лас-Вегас хотод ажиллах гэрээ байгуулаад, Дик Лэндрийг туслуулахаар тохирчихлоо. Тэр миний мэдэх шөнийн клубын эрхлэгчдийн хамгийн шилдэг нь.
-ЁСТОЙ гайхалтай! Ямар зочид буудапд буух вэ? "Фламинго" -д уу? "Тандерберд" уу?
-"Оазис"-т.
-"Оазис"-ий?
Тоби даажигнаж байна уу гэж бодоод Клифтоныг итгэлгүйхэн харав.
-Би хэзээ ч...
-Мэднэ ээ гээд Лоренс жуумагнаад,
-Энэ тухай чи амьдралдаа төсеелж ч байгаагүй биз. Тэд ч гэсэн чиний тухай огт дуулаагүй. Бүгд шударга байгаа биз дээ. Би л чамайг гээгүй бол хэнд ч шинэхэн хошин жүжигчинг урих бодол төрөхгүй дээ. Тэд Тоби Темпл нүүр улайлгахгүй шүү гэсэн үгэнд минь итгэцгээсэн юм гэв.
-Санаа бүү зов, бүх юм сайн сайхан болно.
Тоби явахынхаа өмнө Элис Теннерт уг сониноо дуулгалаа.
-Чамайг алдартай жүжигчин болно гэдгийг би мэднэ. Чиний од гийх цаг болжээ. Үзэгчид чамаар бахархах болно, хонгор минь гээд Элис хүзүүнд нь асан дүүжлэгдээд,
-Бид тэгээд хэзээ явах вэ? Хошин урлагийн суут залуугийн анхны тоглолт дээр ямар даадшнз өмсвөл дээр вэ? гэж сэтгэл зовнин асуулаа.
-Би чамтай хамт дуртайяа явахсан, Элис. Гэвч гачлантай нь би шинэ жүжигт бэлтгэж өдөр шөнөгүй ажиллана хэмээн Тоби харамсан толгой сэгсрэв.
Элис урам хугарснаа арайхийн нууж,
-Би ойлгож байнаа, хонгор минь гэснээ хамаг биеэрээ Тобид наалдаад,
-Чи хэзээ ирэх вэ? хэмээн шивэгнэв.
-Сайн мэдэхгүй байна. Хугацааг хараахан тохироогүй.
Элис бүүр түүрхэн сэтгэл нь зовохыг мэдэрснээ, энэ бүхэн шал утга учиргүй явдал хэмээн бодоод,
-Боломж гармагц утасдаарай гэж гуйвал Тоби амраг бүсгүйгээ хальт мөлтхөн үнсчихээд, үүд рүү нисэх мэт хурдлав.
***
Тоби Америкийн тоглоомын төв Лас-Вегас хотыг хармагцаа хот тэр чигээрээ зугаа цэнгэлд зориулагдсан мэт санагджээ. Тэрээр 0'Хэнлон, Рейнжерийн хамт нисэх буудалд буухад нь "Оазис" зочид буудпын лимузин тэднийг хүлээж байлаа. Ингээд Тоби удахгүй түүнийх болох гэж буй ид шидийн ертенцийн зах зухаас нь нүднийхээ булангаар ч гэхнээ харж чадахтай болжээ. Үнэтэй хар машинд суугаад, зөөлөн суудалд ихэмсэгээр заларчихаад явж байхад нь жолооч эр,
-Нислэг ямар болов, ноён Темпл ээ? хэмээн хүндэтгэлтэйгээр асуухыг сонсох юутай бахархалтай гээч.
Тоби өчүүхэн хүн хэн ч биш байхад нь түүний авьяас билгийг нээн харсныг нь бодож явснаа дуулдах төдийхнөөр хайш яйшхан,
-Урьдын л адил уйтгартай байлаа гэхэд 0'Хэнлон, Рейнжер хоёр бие биес рүүгээ мушигналдахыг нь Тоби нүднийхээ булангаар анзаарчихаад тэдэн рүү харан жуумалзав.
Энэхэн л мөчид Тоби тэдэнтэй алаг бөөрийн холбоотой ах дүүс мэт дотносон амь нэгтэй болсноо ухаарчээ. Одоо тэд шоу бизнесийн хамгийн шилдэг баг болж чаджээ, чөтгөр ав гэж!
"Оазис" төв гудамжнаа байрлах таван одтой дээгүүр зэрэглэлийн буудал аж. Тоби буудлын барилгыг анзаарвал "Фламинго", "Тандерберд"-ыг бодвол хавьгүй жижигхэн даруухан атлаа юугаараа ч юм, их л олон талаараа илүүтэй санагдав.
Нүүрэн талдаа:
9 сарын 4 Анхны тоглолт.
Лили Уоллес! Тоби Темпл!
гэсэн асар том зарлал хадсан үзэгдэв.
Зуун футын үсгээр түүний нэрийг бичсэнийг харсан Тоби өдийг хүртэл амьдралдаа үүнээс илүү сайхан юм үзээгүй мэт санагдав.
-Хараач хөөе! хэмээн бишрэлтэй гэгч нь шивнэв.
0' Хэнлон зарлалын зүг толгой дохиж,
-Дажгүй шүү! Хэнбугай нь бодож олсон юм бол! Лили Уоллес! гэснээ инээд алдан,
-Санаа бүү зов, Тоби. Эхний тоглолтын дараа чиний нэр үргэлж түрүүнд нь бичигдэх болно гэлээ.
Зочид буудлын дарга Паркер гэгч дунд эргэм насны үлбэгэр шар царайтай эр Тобитой хүндэтгэлтэйгээр угтан мэндлээд өөрөө биечилэн өрөөнд нь хүргэж өгөөд,
-Ноён Темпл таныг "Оазис"-т минь тухлан буудаллахыг зөвшөөрсөнд хэрхэн талархахаа ч мэдэхгүй байна! Хэрэв танд ямар нэг юм хэрэгтэй болбол юу л хүснэ, гагцхүү над руу даруй утасдаарай! хэмээн нэг амьсгаагаар эелдэг үг урсгалаа.
Тэр үед Тоби энэ бүхэн Клифтон Лоренсын зуучласнаар болж байгаа гэдгийг гүнээ ухамсарлаж байв. Агуу агент эр анх удаа өөрийн үйлчлүүлэгчээ энэхүү зочид буудалд төвхнүүлэх болсон нь энэ. Үүнд урамшсан "Оазис" буудлын эрхлэгч одоо л түүний буудалд жинхэнэ одод тоглох нь хэмээн ихэд билэгшээсэн байна.
Түүний өрөө гурван унтлагын өрөө, зочны том өрөө, гал зуух, баар, тагт бүхий асар том ажээ. Зочны өрөөний ширээн дээр буудлын захиргаанаас бэлэглэсэн шилдэг вино, цэцэгтэй ваар, жимс, бяслаг бүхий тавгийн идээг өржээ.
-Ноён Темпл, та сэтгэл хангалуун байх болов уу гэж найдаж байна хэмээн Паркер хүнтэтгэл үзүүлнэ.
Тоби энэ тансаг бүхнийг хараад олон жил өөрийн амьдарч ирсэн жоом, бясаа нь язганан гүйлдэх сэжиг хүргэм уйтгартай өрөөнүүдийг эргэн саналаа.
-Тийм ээ, бүх юм дажгүй байна!
-Ноён Лэндри цагийн өмнө ирсэн. Таныг гурван цагт сургуулилт хийх заалыг суллуулахаар зохицуулсан шүү.
-Баярлалаа танд.
-Хэрэв танд ямар нэг зүйл хэрэгтэй болбол, мэдэж байгаа биз... гээд эрхлэгч хүндэтгэн мэхэсхийгээд гарч одов.
Тоби зочны өрөөний голд тансаг орчноо бахдан харж зогслоо. Эдүгээгээс эхлэн эцсийн мөчөө хүртэл тэрээр гагцхүү ийм л орчинд амьдрах болно. Түүнд мөнгө, хүүхэн, алга ташилт гээд юм бүхэн байх болно. Хамгийн гол нь нижигнэсэн алга ташилт, тайзан дээр зогсоо түүнд хайр ивээлээ илгээн инээлдэн баясах үзэгчид түүнд хэрэгтэй. Ингээд Тоби нэн түрүүнд зовлонгүй ам хөдөлгөхтэйгээ болсон нь түүнээс илүү өөр юу ч дутагдаж гачигдахгүй болжээ.
Дик Лэндри гэгч ажлын гараагаа бродвейн театруудын нэгэнд бүжгийн жүжигчнээр эхлэн бүх үе шатыг дамжин явсаар бүжиг дэглээч болон ахиж, улмаар одоо найруулагч болтлоо өөдлөн дэвшин нилэод залуу хэрнээ хэдийнэ халзарсан, урт хөлтэй, гоолиг биетэй, ясны бүжигчин хүний цэмцгэр алхаатай эр байлаа. Лэндри үзэгдчид юу хүсдэгийг нарийн мэддэг, ямар ч муу тоглолт, мулгуу одыг сайжруулан хувиргаж чадахгүй гэлээ, мэргэжлийн сургуулилт хийн шуугиант тоглолт бүтээж чаддаг нэгэн аж.
Арав хоногийн өмнө гэхэд Тоби Темпл хэмээгч нэгэн эр байгааг төсөөлөх ч үгүй байсан Лэндри гагцхүү Клифтон Лоренсын хүсэлтээр ачийг нь санан шинэхэн хошин жүжигчинтэй хатуу чанд сургалт явуулахыг зөвшөөрчээ. Дик Тобитой уулзсанаас хойш 4 цагийн дараа чадварлаг авьяастантай учирснаа ойлгож, залуу эрийн ганцаараа ярин жүжиглэхийг гайхан үзээд ховорхон тохиолддог инээдээрээ тэсгэлгүй тас тас хөхөрч суулаа. Хэргийн учир хошин үгэндээ төдийгүй Тобигийн ганцаардмал, зүрх өвтгөсөн өрөвдөлтэй төрх үзүүлж чаддаг нь харгис хэрцгий энэхүү хорвоод айн чичигнэх энхрий ялдам энэ залуу үзэгчдийн элгийг эмтлэх ажгуу.
Найруулагч эр тайзан дээр харайж очоод Тобиг чангаар тэврэн авч айх өчүүхэн ч зүйл үгүй, бүх юм сайн сайхан болно хэмээн батлан хэлэхийг ихэд хүсчээ.
Тобиг тоглож дуусмагц Лэндри алга ч ташилгүй тайз тийш гүйн хүрч очоод,
-Та үнэхээр авьяастай юмаа! Гайхаптай авьяас гэж тангараглая! хэмээн бахдан хашгирлаа.
-Баярлалаа гээд Тоби сэтгэл хангалуунаар толгой дохиод,
-Клиф, таныг од болгоход минь сургаж дөнгөнө гэж хэлсэн гэлээ.
-Хичээе л дээ хэмээн Лэндри тангараглаад,
-Хамгийн гол нь бүхнийг хийж чаддаг, тал бүрийн авьяастай байх хэрэгтэй. Та тайзан дээр зүгээр зогсчихоод хошин үг урсгаад байх юм бол доод зэрэглэлийн хошин жүжигчин болно. Алив таны дуулахыг сонсоодхоё гэв.
-Тэгснээс дууч бялзуухай хөлсөлж авсан нь дээр байхаа хэмээн Тоби мушигнаад,
-Би чинь амьдралдаа дуулж үзээгүй шүү дээ гэлээ.
-Алив оролдоод үзээч.
Тоби дуулах гэж оролдвол Лэндри сэтгэл ханамжтай толгой дохин,
-Гавьтай юм алга, гэхдээ танд сонсгол байна. Иймээс дуугаа сонгож чадвал хүмүүс таныг синатр гэх болно! Танд тусгайлсан зохиол бичиж егөөч гэж хөгжмийн зохиолчтой тохиролцох хэрэгтэй болох нь. Бусдын дуулдагийг та дуулаад хэрэггүй, одоо бүжиглээдэх гэлээ.
Тоби үг дуугүй үгэнд нь орон бүжиглэх аядав.
-Муугүй ээ, муугүй шүү гэж Лэндри сайшаагаад,
-Мэдээж та бүжигчин болохгүй л дээ, гэхдээ би чадах бүхнээ хийж бүжгийн жүжгийн гоцлол бүжигчин болгож орхиноо гэв.
-Яах гэж тэр вэ? Ийм жүжигчид үй түмээрээ байдаг шүү дээ хэмээн Тоби гайхан асуухад нь,
-Хошин жүжигчид ч адил гэж Лэндри хэлснийг нь няцаагаад,
-Харин би таныг жинхэнэ эстрадын жүжигчин болгоно гэлээ.
-Тэгвэл ажилдаа ханцуй шамлан орцгооё! гэж Тоби урамтай гэгч нь хариулжээ.

Ингээд тэд ажилдаа шуранхайлан орцгоож, 0'Хэнлон, Рейнжер хоёр сургуулилт бүрд байлцан жүжгийн бүх л эхийг бичин шинэ үзэгдлийг зохиож байлаа. Тобид ганц минутын ч чөлеө зав байсангүй, тэрээр хамаг булчин нь хөшин шархирч эхэлтэл ажиллаж, даруй таван фунтын жингээ хаян булчин шөрмөс нь зангирсан гуалиг биетэй болжээ. Тоби өдөр бүр дууны хичээл заалган сургуулилсаар арай л зүүд нойрон дундаа дуулах нь холгүй, шинэ номер давтан, өөрт нь зориулан бичсэн дууг суран цаг нарыг умартан сургуулилсаар байлаа.
Тэрээр бараг өдөр болгон шахуу үйлчлэгчээс Элис Теннер утасдлаа гэсэн зурвас хүлээн авахдаа хүүхэн түүнд "Чи хараахан бэлэн биш байна!" гээд дүр өгөхгүй зовоож байсныг нь эргэн санана.
Одоо тэгээд яав, тэр хэдийнэ зорьсондоо хүрч, Элисээс алд дэлэм зөрүүтэй болж чаджээ. Түүнийг чөтгөр аваасай билээ! Тоби үйлчлэгчийн өгсөн зурвасуудыг нь хогийн саванд чулуудсаар, зав чөлөөгүй сургуулилтаа үргэлжлүүлсээр нэг мэдэхэд анхны тоглолт хийх үдэш нь болжээ.
Од болон гялалзана гэдэг үргэлж нэгэн нууцтай холбоотой байдаг. Цахилгаан мэдээ нэгэн зэрэг шоу бизнесийн нууц сувгаар түгээчих вүү гэлтэй энэхүү шинэ мэдээ Лондон, Париж, Нью-Йорк, Сидней хүрэн бүх л театр шөнийн клубуудээр агшин зуур тархжээ.
"Оазис" зочид буудлын тайзнаа Тоби Темплийг тоглож эхэлснээс хойш ердөө л таван минутын дараа гэхэд тэнгэрийн хаяанаас нэгэн шинэ од гийж эхэлснийг бүгд ойлгосон буй заа.
Анхны тоглолтыг нь үзэхээр ирсэн Клифтон Лоренс дараагийн тоглолт, тэр ч бүү хэл шөнө дундын шоуг нь хүртэл үзэхээр үлдсэн байна. Клифтон түүний төлөө бусад үйлчлүүлэгчээ эс тоомсорлон тухлан суугаад нь Тоби ихзд сэтгэл ханамжтай байлаа. Шоу өндөрлөмөгц Тоби, Клифтон хоёр зочид буудлын кафед бүхэл шөнийн турш хууч хөөрөлдөн суув.
-Та хичнээн их алдартнууд цугласныг харав уу хэмээн Тоби асуугаад,
-Тэднийг бүгдээрээ нүүр хувиргах өрөөнд орж ирэхэд нь би золтой л ухаан алдчихаагүй шүү! гэлээ.
Клифтон балчир хүүхэд мэт сэтгэл нь хөөрөх Тобиг харан инээмсэглэнэ. Алдар хүнд, амжилтандаа аль хэдийнэ бялуурсан бусад үйлчлүүлэгчдээс нь эрс ялгаатай нь үнэхээрийн таатай санагдана. Тоби яг л хөх нүдэлсэн, сэвсийсэн үстэй, муурын зулзага мэт энхрий амьтан юм!
-Тэд хүний авьяасыг цаг ямагт ойлгодог улс шүү хэмээн
Клифтон тайлбарлаад, -"Оазис" буудлын захиргаа ч мөн адил. Тэд чамтай шинэ гэрээ байгуулаад шан хөлсөө долоо хоногт зургаан зуун тавиас мянган доллар хүртэл нэмэх санаатай байна билээ гэлээ.
Тоби барьж байсан халбагаа гэнэт алджээ.
-Долоо хоногт 1000 доллар ий! Клиф, арай үгүй байлгүй дээ!
-Надад бас "Тандерберд", "Эль Ранчо" зочид буудлын туршуулууд санал дэвшүүлсэн шүү.
-Өө бүр! хэмээн Тоби хеөрөн хэлбэл,
-Амаа ангайж алмайрсны хэрэггүй. Энэ чинь ердөө л сорилт гээд Клифтон инээмсэглэж, -Хуучин түүх л дээ, Тоби минь. Миний хувьд бол чи авьяастай алдартай, чи ч гэсэн өөрийгөө цууд гарна гэдгийг мэдэрч байгаа. Гэхдээ хүмүүс чамайг жинхэнэ од хэмээн үззж байна уу, үнэн хэрэгтээ оройд нь хүрч алдаршсан бил үү?! гээд Лоренс босож,
-За үг олдож үхэр холдлох нь ээ. Нью-Йоркийн нислэгт амжих хэрэгтэй байна. Маргааш Лондон руу ниснэ гэлээ.
-Лондон гэнэ ээ? Хэзээ эргэж ирэх вэ?
-Хэдэн долоо хононо оо гэснээ доош тонгойгоод,
-Хонгор залуу минь намайг сонсож бай. Чи энд дахиад хоёр долоо хононо. Үүнийгээ дасгал сургууль гэж бод. Орой бүр тайзан дээр зогсохдоо тоглолтынхоо ур чадварыг хэрхэн хурцлахаа бодохыг хичээгээрэй. 0'Хэнлон, Рейнжер хоёрын үлдэх эсэхийг асуусан. Тэд чамтай өдер шөнөгүй ажиллахад бэлэн байна лээ, үүнийг сайтар ашигла. Харин Лэндри амралтын өдрөөр ирж бүх юм зүй ёсоороо явагдаж байгаа эсэхийг шалгах болно гэв.
-За за. Баярлалаа, Клиф хэмээн Тоби толгой дохив.
-Өө тийм, золтой мартчихсангүй хэмээн хайнгадуу хэлээд халааснаасаа жижигхэн хайрцаг гарган ирж Тобид сарвайлаа.
Хайрцаг дотор уран нарийн хийцтэй, од хэлбэрийн бриллантан гоёмсог чагтан товч байжээ.
Тоби жаахан ч болов чөлөөт цаг гарахад нь зочид буудлын асар том усан санд амарч өнгөрөөнө. Шоуд хорин таван бүсгүйчүүд чөлөө завгүй ажиллах агаад тэдний тэн хагас нь бие биесээ уруу татан ямар ч эрийг едеөн дуудах биеийн омбогор, томбогор бүрээ илтэд тодруулсан усны өмсгөл өмсөн наранд биеэ ээн тарвалзацгаадаг аж. Урьд нь бүсгүй хүнтэй ая эвээ ядах юмгүй олчихдог байсан Тобид, өдгөө бүр ч гайхалтай хялбар болов. Шоуны-охидын хамтлагынхан урьд өмнө Тобигийн тухай огт дуулаагүй гэлээ ч одоо түүний нэр зочид буудлын өмнө түмний нүднээ өлгөөтэй байгаа нь хангалттай байлаа. Тэрээр од болон гялалзаж, бүсгүйчүүл агуу эртэй энгэр зөрүүлэн хоног өнгөрөөх гэж арай л үс гэзгээ зулгаалцан зодолдох нь холгүй байх болжээ.
Хоёр долоо хоног гайхалтай сайхан зүүд мэт харвасан сум шиг өнгөрлөө. Энэ хугацааны турш Тоби үд дундын хэрд босч шүтэн бишрэгчид, гарын үсэг цуглуулах, хоббитнуудын шаван зовоодог ресторанд цайлчихаад, хоёр цаг сургуулилт хийсний дараа усан сангаас урт хөлт хонгор бүсгүйчүүлээс урхидан өрөөндөө авч орон бүх л өдрийн турш ор хөнжлийн зугаа эдэлж өнгөрөөж байжээ.
Тоби зугаа болгон өнгөрүүлсэн бүсгүйчүүлийнхээ нэрийг тогтоож авах гэж огт хичээдэггүй, эл бүсгүйчүүд түүний хувьд ердөө л "бэби", "бүжинхэн" нь болж харин бэлэн зэлэн бие хаа, урт чилгэр гуя, хасыг нь зөвхөн дурсан санадаг ажгуу.
Ингээд Тоби долоо хоног ажиллах хугацаа үлдээд эхний өдрийн тоглолтын дараа нүүр хувиргах өрөөндеө нүүрээ цэвэрлэн сууж байтал рестораны зохион байгуулагч бараалхан,
-Ноён Эл Карузо таныг хамт хооллохсон бол уу хэмээн асуулгаж байна хэмээн хүндэттэлтэйгээр хэлэв.
Эл Карузо гэгч Лас Вегасын нөлөө бүхий хүмүүсийн нэг, дам сонсоход хоёр гурван зочид буудлын эзэн хүн юмсанж. Мөн мань эрийг мафийнхантай холбоо сүлбээтэй гэх сураг сонсогдож байсан ч Тобид юуны хамаа байх билээ. Хамгийн гол нь Карузод таалагдах ахул тэрээр Лас-Вегаст амьдралынхаа сүүлчийн мөч хүртэл өл залгах ажилтай байж чадахсан.
Тоби яаравчлан хувцаслаад ресторан руу хурдлав.
Карузо тайрдас шиг тагжгар биетэй, тавь гаран насны, буурал үстэй, цагаан санаатай шинжийг илтгэсэн гялалзсан хүрэн нүдтэй, бас ч үгүй гүзээлж яваа нэгэн агаад Тобид бяцхан Сант-Клаусыг санагдуулжээ. Тоби түүний суугаа ширээнд дөхөж очиход ноён Карузи өндийн босч гар сунган найрсагаар инээмсэглэн,
-Намайг Эл Карузо гэдэг. Таны тоглолтыг үзээд шагшин гайх санаа хэлэхийг хүссэн юм, Тоби. Бидэнтэй хамт суугаач гэлээ.
Карузогийн ширээний ард булчин шермөс нь зангирсан өргөн ханхар цээжтэй, хар костюмтай хоёр эр сууж байв. Мань хоёр эр баргар царайлан кока-кола уун ганц ч үг ган хийлгүй сууцгаасан тул Тоби тэдний нэр усыг нь мэдэж чадсангүй. Тэрээр эхний шоугаа тоглочихоод ресторанд орж ирсэн тул өлөн гэдэс нь өвчүү цоройтойгоо наалдах шахам өлсөж байжээ. Карузог сэм ажвал хэдийнэ хооллочихсон бололтой байсанд агуу хүнтэй уулзах ярилцахаас урьтан хоол үмхлэх гэж ирсэн юм уу гэсэн сэтгэгдэл төрүүлэхийг хүссэнгүй.
-Залуу минь чи надад таалагдаж байна. Үнэхээр таалагдаж байна гээд Карузо эелдэгээр инээгээд, зальжин хүрэн нүдээ жийтаалгав.
-Баярлалаа, ноён Карузо! Таны энэ үг надад ихээхэн урам хайрлаж байна.
-Намайг зүгээр л Эл гэж дууд.
-За, эрхэм ... Эл.
-Тоби, чамд их ирээдүй байла. Олон хүмүүс нэг шөнийн дотор алдарын оргилд хүрчихээд, эцэст нь үтэр түргэн ор сураггүй болцгоочихдог. Харин хамгийн авьяастай нь мөнхөд үлдэж хоцордог жамтай. Чи бол авьяастай хүн юмаа.
Тоби хамаг биеэр нь нэг л таатай дулаан гүйхийг мэдрээд Карузогоос ажиллах гэрээний талаар, Клифтон Лоренстой ярилцсан эсэхийг асуух гэснээ больж өөрөө энэ гэрээг гардахыг хүсчээ. Карузод түүний тоглолт таалагдаж л байж таараа. Тэгэхээр Эл Карузо шан хөлсний талаар өөрөө эхлэн ам нээг, харин дараа нь наймаалцаж болох юм.
-Чамайг сармагчин дүрслэж байхад чинь би золтой нь шээс алдчихаагүй шүү. Ийм инээдтэй жүжиг амьдралдаа үзээгүй юм байна гэж Эл Карузог хэлэхэд нь Тоби,
-Танаас ийм үг сонсох нь надад ихээхэн хүндлэл хэмээн үнэн сэтгэлээсээ хариулав.
Тэсгэлгуй инээд алдсан тагжгар бүдүүн Санта-Клуасын хацар дээгүүр нулимс урсаж эхлэхэд тэр торгон цагаан алчуур гарган нүдээ арчаад, бие хамгаалагчид руугаа эргэн,
-Мань хүнийг би сайн эр гэж хэлээ биз дээ? гэвэл өнөө хоёр эр нэгэн зэрэг толгой дохилоо.
Эл Карузо Тоби рүү эргээд,
-Чамтай яагаад уулзах гэснээ одоохон тайлбарлаад өгье! гэв.
Түүний ажил амьдралын гайхалтай мөч, азтай агшин л эхлэх нь энэ дээ. Тобиг энд илүү ашигтай нөхцөлөөр наймаалцах гэж байхад Клифтон Лоренс Европоор ялихгүй юмнуудтай гэрээ байгуулах гэж мачийж явах ч гэж дээ. За яахав, Лоренсыг эргэж ирэхэд нь би гэнэтийн бэлэгтэй угтах нь ээ.
Тоби урагш тонгойн сэтгэл татам инээгээд,
-Эл таныг сонсьё гэлээ.
-Милли чамд дурлачихаж.
Тоби гайхсандаа нүдээ анивчин, өөрөө л буруу дуулчихлаа гэдэгтээ бүрэн итгэлтэй байлаа. Чингээд,
-Өршөөгөөрэй, та юу гэв ээ? хэмээн аягүйрхэн бөвтнөв.
Эл Карузо нөхөрсөгөөр инээгээд,
-Милли чамд дурлачихжээ. Тэр өөрөө хэлсэн юм гэлээ.
Милли гэнэ ээ? Энэ чинь хэн гэгч билээ? Карузогийн эхнэр юм болов уу? Охин нь юм уу?
Тоби асуухаар ам ангайтал Эл өрсөн,
-Сайхан хүүхэн. Би түүнийг дөрвөн жил гаруй тэжээж явна гэснээ бие хамгаалагчид тийш эргэн, -Тийм бил үү? Дөрөв байх аа? гэлээ.
Нөгөөдүүл нь үгийг нь батлан мөн л толгой дохилоо.
-Би энэ бүсгүйд хайртай, Тоби. Түүний төлөө юугаа ч хайрлахгүй.
Тоби хамаг бие нь жихүүцэн, царай нь цонхийгоод ирэхийг мэдэрлээ.
-Ноён Карузо...
-Милли бид хоёр гэрээтэй, би түүний араар тавихдаа зөвхөн эхнэртэйгээ учрах ёстой, харин тэр намайг мэхлэх юм бол үнэнээ хүлээх ёстой.
Мань эрийн нүүрэнд дахин инээмсэглэл тодорсон ч энэ удаа нэг л хачирхмаар хамаг цус нь царцчих вуу гэлтэй хөхөмдөг хөшингө өнгө тодорчээ.
-Ноён Карузо...
-Түүний араар минь тавьж учирсан анхны эр нь чи гэдгээ мэдэж байна уу, Тоби гээд мань эр дахин батлуулахаар цааш эргэн,
-Тийм биз? гэлээ.
Нөгөө хамгаалагч эрчүүд бас л үг дуугарсангүй, зөвхөн толгой дохилоо.
Тоби ам нээхээр зориглон,
-Би Бурханыг нэрийг барин тангараглая, Миллиг таны найз бүсгүй гэж би огт мэдээгүй шүү хэмээн чичигнэсэн хоолойгоор эхэлснээ, -Мэдсэн бол түүнд ойртох нь бүү хэл, хуруугаа ч хүргэхгүй байх байсан шүү, ноён Карузо... гэлээ.
Айж сандран зүдэрч байхад нь Санта-Клаус дахиад л дарвайтлаа инээгээд,
-Эл гээч. Намайг Эл гэж дууд.
-Эл. . . Эл ээ сонсооч, би. . . дахин түүнтэй уулзахгүй гэж тангараглая. Хэзээ ч уулзахгүй. Надад итгээрэй, би...гээд Тоби агшин зуур хамаг биеэр нь хөлс дааварлаад ирэхийг мэдрэн сөөнгөтөн дуугарахчаа аядав.
Ийнхүү дүлэгнэн айж сандрах залууг Карузо гайхан хараад,
-Хөөе, чи намайг сонсож байна уу, үгүй юу? гэлээ.
Тоби шүлсээ гүдхийтэл залгиад,
-Мэдээж, мэдээж хэлсэн болгоныг чинь сайн ойлгож байна. Бүү санаа зов гэв.
-Би чамд хонгор бүсгүй минь өөрт чинь дурлачихлаа гэж хэлээ биз дээ. Хэрэв зээ Милли л чамайг хүсч байгаа бол, би түүний хүссэн болгоныг биелүүлнэ. Гагцхүү миний танхил охин жаргах ёстой. Ойлгов уу?
-Би...
Тобигийн нүд эрээлжлэн, толгой нь эргээд явчихлаа. Өөдөөс нь харан суугаа агуу эр өшөө авах нь гэж бодож байтал Карузо өөрийн амраг бүсгүйгээ түүнд санал болгож байдаг. Тобигийн сэтгэл уужран тайвширч золтой л инээд алдчихсангүй.
-Ээ Бурхан минь, Эл! Мэдээж шүү дээ! Бүх юм таны хүслээр болно.
-Бүх юм Миллигийн хүссэнээр байх ёстой.
-Өө нээрээ тийм л дээ, тэгэлгүй яахав. Милли. Чухамдаа Миллигийн хүслээр шүү дээ.
-Чамайг ёс жудагтай хүн гэж мэдсэн юмаа! гэснээ Эл Карузо дагуул эрчүүлдээ хандан,
-Би Тоби Темпл, ёс жудагтай эр гэж хэлсэн бил үү? гэхэд нь,
Тэд мөн л үг сүггүй толгой дохин, команд авсан мэт нэгэн зэрэг аягатай кока-колагаа уруулдаа хүргэх үзэгдэв.
Эл Карузог явахаар өндийхөд хамгаалагч эрчүүд дагалдан нүд ирмэхийн зуур годхийн үсрэн босож хавтага мэт хажууд нь зэрэгцэн зогсоцгоов.
-Би өөрөө хуримыг зохион байгуулна гэснээ,
-"Марокко"-гийн дайллагын танхимыг авна. Чи өчүүхэн ч санаа зовох хэрэггүй, би бүгдийг зохицуулна гэлээ.
Түүний хэлсэн эл үгс Тобид тэртээ алсаас сонсогдох мэт. Тэрээр итали эрийн хэлсэн бүхнийг сонссон атлаа ухаж ойлгож чадсангүй.
-Түр хүлээгээрэй. Би чадахгүй л... хэмээн Тоби эсэргүүцвэл Эл Карузо хүнд нударгаа мөрөн дээр нь тавиад,
-Чамайг аз дайрчээ. Хэрвээ Милли намайг бид бие биедээ үнэн сэтгэлээсээ хайртай гэж ятгаж дөнгөөгүйсэн бол би чамайг амраг бүсгүйг минь хоёр долларын янхан шиг эдэлсэн гэж бодоод бүх юм өөрөөр дуусах байсан юм. Ойлгов уу? гэх нь тэр.
Тоби өөрийн эрхгүй давхийн цочиж, дагуул эрсийг харвал тэд толгой дохилзож харагдав.
-Чиний хамгийн сүүлийн тоглолт бямбад байсан, тэгэхээр хурим ням гаригт болно хэмээн Карузо мэдэгдэв.
Тобигийн хоолой ам нь хатаад явчихлаа.
-Би. .. юу л даа, Эл... надад дахин гэрээ... би...
-Яахав хүлээж байг. Би Миллигийн хуримын даашинзыг өөрөө авч өгнө. Тавтай нойрсоорой, Тоби... гээд мань эр сахиусан тэнгэрийн хайр ивээлээ хүртээх адил инээмсэглээд гарч одов.



Милли гэгч хэн байсныг мэдэхгүй байгаа нь юутай гачлантай.
Маргааш өглөө нь Тобигийн бүх айдас ул мөргүй алга болжээ. Санамсаргүй явдал түүнийг цочирдуулав. Мафийн домог болсон Аль Капонегийн үе өнгөрсөн! Хэн ч Тобиг албадан гэрлүүлж дөнгөхгүй. Эл Карузо ерийн нэг шалихгүй гангстер биш, мань эр зочид буудлын намбалаг эзэн. Тоби өчигдөр үдшийн тухай бодох тусам энэ бүхэн улам хөгтэй санагдав.
Тэрээр итали эртэй ярилцсан хөгтэй яриагаа мартсангүй. Мэдээж Эл Карузо түүнийг айлган сүрдүүлэхийг Тоби хэзээ ч зөвшөөрөхгүй, тэр гайхан шагших үзэгчиддээ: "Би ширээ тийш дөхөн очтол Карузо зургаан хүн дүрст мичтэйгээ сууж байх нь тэр, та нар төсөөлж байна уу? Тэд шүдээ хүртэл зэвсэглэсзн байсан" гэж хуучлана даа. ЁСТОЙ ДОГЬ! Гайхалтай зохиол болох нь! Сайн жүжиг хийж болох нь!
Тоби долоо хоногийн турш усан сан, казиногоос, элдэв бусын хүүхнүүдээс аль болох хол байхыг хичээлээ. Тэрээр Карузогоос огт эмээсэнгүй, түүний Милли гэгчтэй гэрлэж, голио азаа үзэхийн ч хэрэг алга.
Тэрээр ням гаригийн өдөр тийшээ Лас-Вегасаас ниснэ хзмээн төлөвлөж байсан бол, одоо тэрээр бямба гаригийн үдэш машин захиалан зогсоол дээр авчруулаад, сүүлчийн тоглолтын өмнө чемодан саваа ачаалчихаад тоглолт дуусмагц Лос-Анжелес руу арилж өгнө. Хэсэг зуур Лас-Вегасыг мартагнах хэрэгтэй болж дээ. Хэрэв Эл Карузо тоглоогүй бол Клифтон Лоренс зовлонгоос ангижрахад минь туслах нь лав.
Сүүлчийн тоглолт шуугиан болсон амжилтанд хүрчээ. Үзэгчид урьд хожид үзээгээгүйгээр харайн босч, нижигнэтэл алга ташина. Тоби тайзан дээр зогсож байхдаа үзэгчдийн хайр энэрэл хөөрөн бахдах сэтгэлийн цалгиа нь түүнийг урин дулаанаар бүрхэн авахыг мэдэрчээ. Тэрээр үзэгчдийн хүсэлтээр хэдэн хошин гараагаа давтан тоглочихоод мэхийн ёслон яаран гарч одов. Энэ гурван долоо хоног түүний амьдралын хамгийн гайхалтай хэзээ ч мартагдашгүй мөч байлаа. Cap хүрэхгүй хугацаанд тэрээр шалихгүй амьтан, ой гутам үйлчлүүлэгч, зэрэмдэг амраг гээд энэ бүхнээс төрөл арилжин алдарт хүн, агуу од болтлоо хувирчээ. Түүгээр ч үл барам Эл Карузогийн амраг бүсгүйтэй энгэр зөрүүлээд хүртэл дөнгөжээ. Үзэсгэлэнтэй бүсгүйчүүл түүнтэй шөнийг хамт өнгөрөөх эрх олж авах гэж нанчилдах шахаж, үзэгч олон Тобиг бахдан, том зочид буудлууд ашигтай гэрээ байгуулахад үргэлжид бэлэн байх болжээ. Тоби зорьсондоо хүрч, энэ нь зөвхөн эхлэл гэдгийг сайн мэдэж байв.
Тэрээр түлхүүрээ шургуулан хаалга нээвэл өрөөнөөс танил дуу гарч,
-Орооч, хүү минь, op op! гэх дуулдав.
Тоби алгуурхан босго даван алхаж орвол ширээний ард Эл Карузо дагуул эрчүүдтэй сууж байх нь тэр. Тобигийн ар нуруугаар хүчтэй хатгуулан хамаг биө нь салганан чичрэв.
Эл Карузо инээд алдан,
-Тоби чи енөөдөр үнэхээр гайхалтай байлаа шүү гэв.
Тоби бага зэрэг тайвшран,
-Үзэгчидийн минь гавьяа гэв.
Карузогийн хүрэн нүд гялалзан,
-Энэ зөвхөн чиний гавьяа. Чамайг их авьяастай юм гэж би хэлээ биз дээ гзв.
-Баярлалаа, Эл.
Тэдний шилний хонхрын хармагц явах болно доо.
-Чи дэндүү их ажиллаж байна шүү гээд Карузо сурсан зангаараа бие хамгаалагчид руугаа эргэн толгой дохиод, -Ийм хөдөлмөрч хүнийг хэзээ ч үзээгүй гэж би хэлээгүй билүү? гэхэд нь нөгөө хоёр нь дуулгавартайгаар толгой дохилоо.
Карузо Тобигийн дал мөрийг пад пад хийлгэн алгадаад,
-Сонсооч хөө, Милли чамайг утасдахгүй байна гэж урам хугарч байх шиг байна шүү. Чамайг өглөөнөөс орой хүртэл сургуулилж байгаа гэж би түүнд хэлчихсэн гэлээ.
-Үнэндээ тийм л дээ. Надыг ойлгож байгаад тун их баярлаж байна, Эл хэмээн яаравчлан өгүүлэв.
Карузо өршөөнгүй янзаар инээх аядаад,
-Тэгэлгүй яахав! Хэрүүл уруул хийхийг хэн хүсэх вэ, чи яагаад хурим хэзээ болохыг асуухгүй байна? гэхэд нь Тоби,
-Би өглөө утасдья гэж бодсон юм гэв.
Эл Карузо инээд алдаснаа гэнэт огцом дуугаар,
-Лос-Анжелесаас асуух гээ юу? гэлээ.
Тобигийн сэтгэл түгшин,
-Эл, та юу яриад байна аа? гэсэнд,
Карузо зэмлэх янзтай толгой сэгсэрч,
-Чемодан саваа хамаж авчихсан юм биш үү гээд Тобигийн хацрыг шоглон чимхэж авснаа, -Миллиг гомдоосон хэнийг ч болов ална гэж би чамд хэлээ биз дээ гэлээ.
-Хүлээгээрэй! Бурхны нэрийг барьж тангараглая, би...
-Тоби чи сайн залуу ч гэлээ, даанч дүйрчихсэн хөлдүү толгойтой амьтан юм байна, тийм үү?
Тоби юу гэж хэлэхээ сайн мэдэхгүй баясгалантай царайлсан бондгор Сант-Клаусыг гөлийн ширтэв.
-Чи надад итгэж болно гэж Эл Карузо чин үнэнээсээ хэлээд,
-Би чиний анд чинь. Тэгээд ч чамд гай зовлон бүү тохиолдоосой гэсэндээ чиний төлөө санаа тавихыг хүсч байгаа юм. Мэдээж Миллигийн л төлөө. Гэвч ухаантай хүмүүст итгэхийг хүсэхгүй байгаа бол, би яах ёстой билээ? Илжигийг яаж сургадагийг мэдэх үү? гэхэд нь, Тоби таг дуугуй толгой сэгсрэв.
-Эхлээд туүний хөлдүү тархин дундуур нь шийдмээр цохиод авах хэрэгтэй.
Тоби айсандаа хоолой нь бачуураад ирэв. -Чи аль гараараа бичдэг вэ? гэж итали эр гэнэт асуулаа. -Б-ба-баруун гэж Тоби арай ядан шулганав. Карузо сэтгэл хангалуунаар толгой дохиод, хүн дүрст мичнүүддээ хандан,
-Баруун гарыг нь хугал гэж тушаалаа. Гэнэт ид шидээр бий болов уу гзлтэй тэдний нэгний гарт нь бороохой үзэгдэн бие хамгаалагчиД Тоби руу дөхөн ирлээ. Булаг мэт өчүүхэн төдий бургилж байсан айдас нь тааралдсан бүхнээ хаман урсгах үерийн ус мэт оволзож эхэллээ.
-Бурхныг бодож, та нар надыг ингэх ёсгүй гэх өөрийнх нь дуу хоолой тэртээ алсаас хэлэх мэт бөглүү сонсогдов.
Гангстер эрчүүдийн нэг нь гэдсэнд нь хүчтэй цохисны дараагийн хоромд хүнд бороохой баруун гаран дундуур нь тас буун, яс нь үйрчих шиг болов. Тоби шалан дээр хяргуулсан өвс мэт нугдасхийн унаж, өвдсендөө мурилзан хавчигнаж хашгирах гэтэл дуу нь гарч өгсөнгүй. Дүүрэн нулимстай нүдэнд нь Эл Карузо дээрээс нь инээн харж зогсох үзэгдэв.
-За, одоо чи үгэнд орох уу гэж намуухан дуугаар асуухад ярих ч тэнхэзгуй Тобиг арайхийн толгой дохиход нь, -Сайн байна гэчихээд бие хамгаалагчиддаа хандан, -Түүний өмдийг тайл гэж Эл Карузо дахин тушаал буулгав. Дагуул эрсийн нэг нь доош тонгойн өмдний цахилгааныг нь тайлаад бороохойгоо барьж авахад нөгөө нь Тобигийн нуудгай эрхтэнг нь барин нааш цааш нь савлуулав.
Карузо хэсэг зогссоноо Тобигоос нүд салгалгүй, -Азтай залуу минь, сонсооч! Чиний шодой чинь давгүй эд байх чинь вэ, хөө! гэлээ.
Тоби амьдралдаа айж үзээгүйгээрээ айн сандарч,
-Ээ Тэнгэр . . . гуйя. . . бүү тэгээрэй. . . үүнийг минь. . . хэмээн хяхтнан дуугарлаа.
-За юу гэж дээ, би чамайг амьд яваа насандаа өчүүхэн ч гомдоохгүй. Миллитэй сайн харьцаатай байх аваас чи миний найз нөхөр минь шүү дээ. Хэрэв ганц л удаа түүнд гар хүрэх эсвэл бүдүүлэг үг хэлбэл... Би юу яриад байгааг ойлгож байна уу?
Хугархай гаран дээр нь гутлын өсгийгөөр гишгэлэхэд Тоби тэсгэлгүй чарлалаа.
-Үг хэлээ ололцсондоо би их баяртай байна. Хурим маргааш нэг цагт болно гэж итали эр инээд алдан хэллээ.
Эл Карузогийн дуу улам бүдгэрсээр Тоби ухаан балартан харанхуй хар ангал руу жингүйдэн унах шиг болсноо тэсэх хэрэгтэй гэдгийг ойлгон,
-Би . . . чадахгүй. Миний гар. . . гэж шивнэвэл,
-Санаа бүү зов. Одоо эмч ирээд шохойдоод, өвчин намдаах тариа хийгээд өгөмз. Миний залуус маргааш чамайг авахаар ирнэ шүү. Чамайг бэлэн байна гэж итгэж болох уу, аан? гэлээ.
Тоби тэсгэлгүй өвдөх зовиураа тэсвэрлэн, маасагнаж байгаа тагжгар Сант-Клаусыг харснаа юу болоод байгааг гүйцэд ухаараагүй байтал Карузо дахин хөлөө өргөх үзэгдэв.
-Т-тэгэлгүй яах вз? Би бэлэн . . . гэж Тоби ёологноод, ухаан алдлаа.

_________________
...


Top
   
Display posts from previous:  Sort by  
Post new topic  Reply to topic  [ 14 posts ] 

All times are UTC+09:00


Who is online

Users browsing this forum: No registered users and 4 guests


You cannot post new topics in this forum
You cannot reply to topics in this forum
You cannot edit your posts in this forum
You cannot delete your posts in this forum
You cannot post attachments in this forum

Search for:
Jump to:  

Copyright Asuult.NET © 2000-2015.
Administrative Contact: Khundaga Khurelbaatar [hundaga@hotmail.com]
Tel: 1-888-303-4927, Fax: 1-888-406-2264.
Powered by phpBB © 2000-2015 phpBB Group. Powered by phpBB® Forum Software © phpBB Limited