#AsuultSambar :

МОНГОЛ УЛС МАНДАН БАДРАГ!
It is currently Oct.22.17 8:55 pm

All times are UTC+09:00




Post new topic  Reply to topic  [ 56 posts ]  Go to page Previous 1 2 3 Next
Author Message
PostPosted: Nov.05.16 11:21 am 
Offline
Жирийн Нэгэн Гишvvн
Жирийн Нэгэн Гишvvн

Joined: Nov.05.16 11:18 am
Posts: 11
Nurshuu bish bnaa.sonirholtoi bna.oroi bolgon urgeljlel n orjuu gej haraj bga shuu


Top
   
PostPosted: Nov.05.16 11:22 am 
Offline
Жирийн Нэгэн Гишvvн
Жирийн Нэгэн Гишvvн

Joined: Nov.05.16 11:18 am
Posts: 11
Mash sonirholtoi.goy nom oruulj bgad bayarlalaa :cheerleader:


Top
   
PostPosted: Nov.06.16 2:03 am 
Offline
Олны Танил Гишvvн
Олны Танил Гишvvн
User avatar

Joined: Jul.30.06 7:33 am
Posts: 508
Location: Holland
Фостерийг Астонд байдаг гэртээ эргэж ирэхэд аль хэдийн шөнө дунд өнгөрсөн байлаа. Тэр өвчин намдаагчаа нэг том балга улаан дарсаар даруулж уув. Дарсыг онгойлгоод хэдийн хоёр хоног өнгөрчихжээ. Дарсанд их ач холбогдол өгдөг аавынх нь хувьд Хаут-Брион дарсыг ингэж байлгана гэдэг бол уучилшгүй хэрэг билээ. Гэвч түүнийг болиулах тэр хөгшин энд байхгүй, тэгээд ч ойр хавийн архи дарсны дэлгүүр аль эрт хаачихсан. Цангаснаасаа болод бараг үхэх гэж байх шиг байсан ч тэр ус уухыг хүссэнгүй. Угжтай сүү барьсан хүүхэд шиг насанд хүрсэн эрэгтэй эмэгтэй хүмүүс гартаа савтай ус барьчихаад энэ бол эрүүл мэндэд сайн гэж хэлцгээдэг. Яахаараа томчууд нялх хүүхэд шиг аашилцгаадаг байна аа?
Тэр зөөврийн компютерээ тавьсан гал зуухны ширээ рүү очиж хөндүүрлэн өвдөх хөлөө амраахаар сандал авч суув. Ингэх нь түүнд эвтэйхэн байдаг байлаа. Өнгөрдөг хагас жил тэр бүх хугацааг энэ л сандал дээр нэгэн хэвийн дэлгэц рүү гөлрөн нэг л аяганаас ууж өнгөрөөсөн ажээ. Харанхуй нөмөрч чимээ аниргүй болоход айдсаасаа болоод тэр орондоо орохоос зайлсxийдэг байлаа. Нойрондоо дарагдаад унтсан ч шөнө нь усан хулгана болтлоо хөлөрчиxсөн сэрдэг байв. Аль арван есдүгээр зуунд цагдаагийн мөрдөгч байсан Фостерийн элэнц өвөөгийнх нь буруугаас болж буруугүй нэгэн дүүжлэн алах цаазын ял авч үүнээс улбаалж нэг галзуу цуврал алуурчин бүх гэр бүлийнхнийг нь алсан хэргийг тохож шийтгэх Карл Хоггийн яргаллыг тэр зүүдэндээ өчнөөн цагаар амсдаг ажээ.
Хогг удам судрынхаа өшөөг авахыг хүссэн. Фостерийн эрүү, эгэм, бугуй, шилбэний ясыг бяцалсан бөгөөд, хэрвээ Нигел Барнес энэ хэрэгт оролцаагүй бол тэр хэдийн үхчихсэн байх байлаа. Түүний бэртэл гэмтлүүд бүх амьдралыг нь амаргүй болгох байсан ч эр зориг нь мохоогүй. Ямартаа ч их бага хэмжээгээр.

_________________
Sakura


Top
   
PostPosted: Nov.06.16 4:12 am 
Offline
Олны Танил Гишvvн
Олны Танил Гишvvн
User avatar

Joined: Jul.30.06 7:33 am
Posts: 508
Location: Holland
Тэр компютероо хараад дарснаасаа нэг балгалаа. Дарлингхорстийнд очсоны дараа Кенсингтоны албан контоор дээр Кэти Дракэгийн аллагын хэрэг дээр ажиллаж байгаа бүх багийг цуглуулахаар дууджээ. Тэд түүний алга болсон охиныг Лондон даяар эрж хайх ажлыг удирдаж байгаа багтай бүх материалаа ярилцацгаалаа.. Цаг явсаар. Илүү цагаар ажиллах зөвшөөрлүүд асуудалгүй шийдэгджээ. Кэти нууц амрагаа эсвэл амраг болох гэж байсан хэн нэгнээ гэртээ урьсан байх гэсэн таамаглалыг гаргаж ирэв. Тэд Кэти тэдний тэмдэглэлд байсан эсэхийг мэдэхийн тулд бүх болзоо зохион байгуулдаг контооруудтай холбогджээ. Фостер Наомигийн өдрийн тэмдэглэлд байсан
" Тэр өчнөөн олон жил гадагшаа гарч байгаагүй юм чинь лав эр хүнтэй уулзаагүй байх " гэсэн мөрийг байн байн бодсоор байв.
Компютер асаалттай байлаа. Тэр өнгөрсөн хагас жил эдгэрч байх хугацаанд хоёр дох гэр нь болж байсан интернетдээ оров. Тэр автомашины, покерийн сайтууд, ертөнцөд болж байгаа явдлуудын талаар маргаж мэтгэлцдэг интернетийн идэвхтэнгүүдийн форумыг алгасаад шууд киноны датабасе рүү орлоо. Тэгээд Кэти Дракэгийн нэрийг хайлтны цонхонд бичив. Дэлгэцэн дээр зурагтын тоглолтуудын бүрэн жагсаалт , мөн нэг гэрэл зураг гарч ирлээ. Сээтэндүү хагас аниастай нүднийх нь урдуур унжсан бараан үс, зузаан уруул, залуувтар төрхийг өнөө өглөө эрт түүний харсан зэрэмдэглэгдсэн цогцостой харьцуулахад ижил шинж төрx маш бага харагдаж байв. Түүний салсан нөхрийн хэлсэнчлэн тэр үнэхээр гоо үзэсгэлэнтэй байжээ.

Энд түүнийг Тайзны урлагийн Рояал Академид боловсролоо бүртгүүлсэн гэсэн нэг бяцxан блог байлаа. Фостер маргааш өглөө тэдний архивыг нэгжиж үзэхээр тэмдэглэж авав. Түүний ажил боловсролын намтар ( СИВИ) - т өнгөрсөн хорин жил дэх олны танил Британы бүх зурагтын нэвтрүүлгийн нэрсийн жагсаалтууд, түүний дотор хэдэн удаан үргэлжилдэг, бодит үнэнийг гажуудуулсан, уянгын халилтай цагдаагийн олон ангитуудын нэр байлаа.

_________________
Sakura


Top
   
PostPosted: Nov.06.16 7:30 am 
Offline
Олны Танил Гишvvн
Олны Танил Гишvvн
User avatar

Joined: Jul.30.06 7:33 am
Posts: 508
Location: Holland
Киноны танил аялгууг сонсохоор л Фостерийн шилэн хүзүүнийх нь үс босоод ирдэг билээ.
Кэти хоорондоо арваас илүү жилийн зайтай хоёр өөр туслах дүрд тоглосон ажээ. Үзэгчдийн тоо бага байснаас кино хийгчид үүнийг бараг зогсоох хэрэгтэй болсон байх.

Тэр сандлаа хойш нь налаад нүдээ нухаллаа. Тэр Наомиг эрж хайх ажиллагааг дахин эхлэхээс өмнө тэнд байхын тулд өглөө зургаан цагт ажил руугаа явахыг хүсч байлаа. Фостер тархиндаа Кэти Дракэгийн тухай мэдэж байгаа бүгдийг эрэмбэ дараатайгаар бодож эхэллээ.
Эхний боломжыг ашиглан төрөлх хотоосоо зугтаж Лондонд ирж тэр дороо ажил олсон эмэгтэй жүжигчин. Театр болон зурагтын студид тогтмол ажилтай болж түүний мөрөөдөл биелж байх шиг л байжээ. Тэгээд охинтой болж нэг хэсэг нам гүм суусан ч тэр дараа нь удалгүй ажилдаа оржээ. Гэвч нөхөр нь түүнийг хаяж явсны дараа бүх мөрөөдөл нь хурдан зуур үгүй болжээ. Дараа нь тэр ахин сэхэж босч чадсангүй. Охин нь түүний амь амьдрал байсан, гэвч тэр боломжуудыг алдсандаа дотроо шаналж гутардаг байжээ. Тэр ууж эхэлсэн бөгөөд бас ч их уудаг болсон бөгөөд, орчин тойрноосоо хөндийрчээ.

_________________
Sakura


Top
   
PostPosted: Nov.06.16 1:24 pm 
Offline
Эзэрхийлэн Эзлэгч Гишvvн
Эзэрхийлэн Эзлэгч Гишvvн
User avatar

Joined: May.31.13 11:49 am
Posts: 984
Нигел их сонирхолтой хүн юмаа тэ. Уншиж байгаа шүү. Гоё ном оруулж байгаад баярлалаа. :cheerleader:

_________________
Амьд л явж байвал үхсэн ч яах вэ


Top
   
PostPosted: Nov.07.16 12:15 am 
Offline
Жирийн Нэгэн Гишvvн
Жирийн Нэгэн Гишvvн

Joined: Nov.05.16 11:18 am
Posts: 11
nuhurn holbootoin bishuu.uheldn


Top
   
PostPosted: Nov.07.16 3:15 am 
Offline
Олны Танил Гишvvн
Олны Танил Гишvvн
User avatar

Joined: Jul.30.06 7:33 am
Posts: 508
Location: Holland
Энэ ном их сонирхолтой гэсэн. Урьдчилаад хэлчихвэл сонин биш болчих байх. Би энэ номыг онлайн уншингаа орчуулж байгаа юм аа. Тэгсэн чинь нэг асуудал гараад...Энэ номыг байрлуулсан сайт нь арилгачихсан байна. Би принтэлж, ПС дээ хадгалж аваагүй байсан юм аа. Миний талаас жаахан хариуцлагагүй юм боллоо.
Гэхдээ би уншиж байгаа хүмүүсээ гомдоохыг хүсэхгүй байгаа учраас өнөөдөр номыг нь захиалчихлаа. Хоёр гурван хоногоос хүлээгээд авчихна гэж бодож байна. Эхний ном нь болох "УДАМ" буюу "Bloodline" гэдгийг нь бас захиалчихлаа. Гэхдээ оруулах эсэхээ шийдээгүй байна. Шинээр нь авах гэхээр нэг нь 30 евро юм бна. Ашгүй secondhand-ын сайтад 14,50 гэж байна. Та нарыг уншиж байгаа гэж бодоод би хичээж л бна. Хичнээн уншигч байгааг мэдэхгүй л бна. Өнөө орой хоёрдугаар бүлгийн үлдсэн жаахан хэсгийг оруулчих санаатай бна.

Өнөөдөр номын дэлгүүрээр бас жаал явж байгаад ИНФЕРНО- г тэсэлгүй авчихсан гэж байгаа.

_________________
Sakura


Top
   
PostPosted: Nov.07.16 3:50 am 
Offline
Олны Танил Гишvvн
Олны Танил Гишvvн
User avatar

Joined: Jul.30.06 7:33 am
Posts: 508
Location: Holland
Nadad Dutch hel deer baigaa bolohoor ingeed oruulchihlaa. English neriig ni meddeg biz dee.


Attachments:
Bloed Line.jpg
Bloed Line.jpg [ 7.34 KiB | Viewed 933 times ]
Bloed Wraak.jpg
Bloed Wraak.jpg [ 7.69 KiB | Viewed 933 times ]

_________________
Sakura
Top
   
PostPosted: Nov.07.16 5:44 am 
Offline
Олны Танил Гишvvн
Олны Танил Гишvvн
User avatar

Joined: Jul.30.06 7:33 am
Posts: 508
Location: Holland
Фостер хундагатай дарсаа харлаа. Арван дөрөвтэй охин түүний зуршлын талаар өдрийн тэмдэглэлдээ юу бичих байсан бол гэж тэр өөрөө өөрөөсөө асуув.

Тэр хэдийн арван дөрөвтэй байсан, арванхоёрдугаар сард арван тав хүрсэн. Учир нь тэр охиноо төрөхөд дэргэд нь байгаагүй болохоор түүний төрсөн өдрийг яг таг мэддэггүй билээ. Тэр үед түүнийг гэртээ бараг байдаггүй байсан болохоор Линда энэ бүхнээс залхаж аль хэдийн явчихсан байсан. Тэр мөрдөгчийн мэргэжил бол түүний хийх ёстой ажил гэж учирлахыг оролдсон боловч бүтэлгүйтсэн ажээ. Тэр түүнийг сонсохыг хүсээгүй бөгөөд түүний дэргэд байснаас хүүхдээ ганцаараа өсгөсөн дээр гэж хэлжээ. Тэгж хэлэхэд нь түүний зүрхийг хутгаар зүсч байгаа юм шиг санагдсан. Гэхдээ тэр Линдад уурлаж чадаагүй юм. Тэр түүнийг аймшигтай гомдоосон, ялангуяа жирэмсэн гэдгээ мэдээд хүүхдээ тээхээр шийдсэн байхад нь Фостер түүнээр өөр шийдвэр гаргуулахыг их оролдсон. Фостер хамгийн сүүлд тэд Эдинбургт гэр бүлийнхнийхээ ойролцоо амьдарч байгаа гэж дуулсан ажээ. Гэхдээ арван жилийн өмнө. Одоо тэд хаана байгааг мэдэх юм алга. Тэр тэднийг аз жаргалтай байгаа гэдэгт итгэдэг.
Тэр хундагаа хоослов. Тэгээд бүгд болдгоороо болсон гэж бодлоо.
Кэти Дракэгийн хувьд алдсан итгэл найдвар, мөнхийн харамсалаас өөр юу ч үлдсэнгүй. Уйтгар гунигтай байx бүх шалтгаанууд.

Тэр өөрийн тухай өнгөрсөн дурсамжуудаа орхиж ухаан бодлоо xэрэг дээр төвлөрүүллээ. Гэвч удсангүй түүний толгой нь өвдөв. Цаг хэдийгээр дөнгөж арван хоёр өнгөрч байхад ч би их ядарчээ гэж тэр бодлоо. Тэр гал зуухныхаа гэрлийг унтрааж унтлагынхаа өрөө рүү шатаар өгсөв. Анх удаагаа тэр Карл Хоггийн царайг зүүдэндээ харалгүй нам унтлаа.

_________________
Sakura


Top
   
PostPosted: Nov.07.16 11:00 am 
Offline
Нутаг Нугын Шvтээн Гишvvн
Нутаг Нугын Шvтээн Гишvvн
User avatar

Joined: Dec.25.11 10:56 pm
Posts: 758
naran1962 :hi:
Сонирхолтой гоё зохиолыг ийм хурдан орчуулж оруулж байгаад баярлалаа уншиж байгаа шүү :cheerleader: :wd:

_________________
Төв


Top
   
PostPosted: Nov.07.16 6:27 pm 
Offline
Жирийн Нэгэн Гишvvн
Жирийн Нэгэн Гишvvн

Joined: Nov.05.16 11:18 am
Posts: 11
setgel gargaj oruulj bgan bna.bayarlalaa.mundag yumaa


Top
   
PostPosted: Nov.07.16 7:40 pm 
Offline
Олны Танил Гишvvн
Олны Танил Гишvvн
User avatar

Joined: Jul.30.06 7:33 am
Posts: 508
Location: Holland
Эргээд уншихаар засна гэж бодож байсан зарим үг тэр хэвээрээ орчихсон байх юм аа. Гэхдээ утгын алдаа бараг байхгүй гэж бодож байна. Дэмжиж байгаад баярлалаа.

_________________
Sakura


Top
   
PostPosted: Nov.07.16 9:36 pm 
Offline
Жирийн Нэгэн Гишvvн
Жирийн Нэгэн Гишvvн

Joined: Nov.05.16 11:18 am
Posts: 11
utgin aldaa gaiguin bnao.oilgomjtoi bnaa.hehe :wd:


Top
   
PostPosted: Nov.09.16 2:02 pm 
Offline
Өвөг Дээдсийн Сахиус Гишvvн
Өвөг Дээдсийн Сахиус Гишvvн

Joined: May.10.10 2:23 am
Posts: 713
уншиж байгаа шүү, үг үсэгний алдааны талаар санаа зоволтгүй, утга агуулга нь ойлгомжтой дажгүй орчуулж байна. Бас уншигч биднийгээ бодоод номыг нь худалдаж авсанд их баярлалаа, нээрээ л киллерсийн хэлснээр Сиднигийн ном л бүрэн орох юм даа, хичнээн олон сонирхолтой номнуудыг хагаслаад орхичихсон байгаа.Энэ ном Сиднигээс дутахгүй сонирхолтой, адал явдалтай бололтой, бас Наран маань дуустал оруулах байх гэж найдаж байгаа тул дахин баярлалаа


Top
   
PostPosted: Nov.09.16 8:50 pm 
Offline
Жирийн Нэгэн Гишvvн
Жирийн Нэгэн Гишvvн

Joined: Nov.05.16 11:18 am
Posts: 11
unshij bga shu.huleeseer..... :??:


Top
   
PostPosted: Nov.10.16 10:31 pm 
Offline
Олны Танил Гишvvн
Олны Танил Гишvvн
User avatar

Joined: Jul.30.06 7:33 am
Posts: 508
Location: Holland
Уучлаарай Уншигчид минь. Би өнөөдөр 2-р номоо хүлээж авсан. Номын эхэнд бас нэг жаахан зүйл байна. уншаад орой оруулах байх. Тэгээд эхний оруулсан хэсэг жаахан засах шаардлагатайг бас анзаарлаа. Энэ хооронд 1-р номыг уншсан. Сонирхолтой юм байна. Хүлээж байсанд баярлалаа.

_________________
Sakura


Top
   
PostPosted: Nov.11.16 1:50 am 
Offline
Олны Танил Гишvvн
Олны Танил Гишvvн
User avatar

Joined: Jul.30.06 7:33 am
Posts: 508
Location: Holland
Орны дэргэд тавиур дээр тавьсан лаа сүүмэлзэн анивчиж бараг унтрах шахжээ. Ханан дээгүүр сүүдэрнүүд лааны гэрэлд бүжиглэх мэт хөдөлнө. Сара дэргэд нь хэвтэх Тэр охин дүүгийнхээ жигдхэн амьсгалах цээжийг мэдэрч байлаа. Түүнийг нойроо хүрэхийг хүлээн орондоо тэлчлэн эргэж хөрвөөж байхад Хенриетта, Эмма хоёр толгойгоо дэрэн дээрээ тавингуут шууд унтдагт нь тэр ихэвчлэн солиорох шахна.
Өнөө орой харин өөр байлаа. Тэр хажуугийн өрөөнд ярилцаж байгаа юмнаас юуг ч орхигдуулахгүй сонсохын тулд хөнжилд дотроо таг чимээгүй хэвтэж байлаа. Тэд түүний тухай, тухайлбал түүний ирээдүйн талаар ярилцаж байв. Ээжийнх нь гуйсан аятай хоолой заримдаа цурхирах дуунаас нь болж тасалдана. Түүний аав нь харин тайван итгэлтэй байв.
- Би чамайг эсэргүүцмээргүй байна гэж ээж нь хэллээ.
- Гэхдээ тэр хүн чинь хэдийн жаран долоо хүрч байгаа шүү дээ. Энэ чинь сайнгүй юм биш үү?
Аавынхаа хүнгэнэсэн аядуухан дуунаас юу гэж хариулсныг тэр ойлгож чадсангүй. Сара хөнжил дороосоо шурган гарч хаалга руу гэтлээ. Хамраас нь гарч байгаа уур бараг царцаж байлаа. Тэр чичирлээ. Хэдийгээр есдүгээр сарын хүйтэн цэлмэг шөнө байсан ч унтлагын хувцсан дотор давхарлаж өмссөн дотуур хувцас нь түүнийг нэг их дааруулсангүй. Тэр хаалгыг зөөлхөн онгойлгож харанхуй хонгил руу оров. Эндээс тэр бүгдийг сайн сонсож чадах ажээ.
- Сара одоо дөнгөж арван дөрөвтэй.
- Чиний аав эсвэл аавыг чинь орлож байсан тэр хүн чамайг надад өгөхөд чи бас арван тавтай байсан шүү дээ, Анналеа.
Сара аавынхаа тайван байдлаа алдаж эхэлж байгааг сонслоо. Түүнийг тэрслүү зан авир гаргахад ихэвчлэн хэрэглэж байсан аавынхаа энэ дууны өнгийг тэр сайн мэддэг билээ.
Ээж нь цурхирч байв.
- Бурхан минь намайг уучилж хайрла, гэхдээ энэ чинь ...
- Одоо болно! Чимээгүй боллоо.
" Өө Эзэн минь,үгүй байлгүй дээ? Хэскер гэж үү дээ?" Түүний том гүзээ, бараг бүлтийж гарч ирсэн нүд, хууз сахалтай хацар, байнга ягаан хэлээрээ долож байдаг зөөлөн нойтон уруулыг бодонгуут Сарагийн ам нь заваарч бөөлжис нь хүрлээ.
- Гэрээ батлагдчихсан. Энэ талаар өөр юм сонсмооргүй байна
- Гэхдээ Оорсон...
- Анналеа! Хоолой нь адгуу шийдэмгий байлаа.
Ээжийнх нь эсэргүүцэл ямар ч үр дүнгүй болно гэдгийг тэр мэдэж байв. Хацрыг нь дагаад нулимс урсаж эхлэв. Эцгийгээ хэвтэр рүүгээ очихоос өмнө тэр өрөө рүүгээ яаран буцлаа. Тэр эхийнх нь хажууд амрахаар хэвтдэг байснаа болиод уджээ.
Сара орны хажууд өвдөг дээрээ сөхрөн унаад шорвог нулимсанд чийгтэж норсон нүүрээ алгаараа таглав. Ганцxан Ертөнцийн Эзэн л түүнд тусалж чадах байх даа.
" Тэнгэрт байдаг бидний Эцэг минь. Надад болон миний гэр бүлд хийсэн адислалд тань би талархаж байна. Өдөр тутмын талх, талбай дээрх үр тариа жимс, бидний мал сүргийн сайн сайхны төлөө таньдаа би талархаж байна. Мөн өнгөрсөн зун хэдийн амьд үлдэх байх гэсэн итгэл алдарсан байсан бяцxан Жосефийг тахлаас аварсанд тань болон бусад бүх адислалууд тань талархаж байна. Харин одоо би Таны нигүүлслийг гуйж байна.
Хэрэв миний Хэскер Петтибонтой гэрлэх нь таны хүсэл юм бол дахин сайн бодож үзээч гэж залбирч байна. Миний ичгүүргүй байдлыг Та өршөөгөөч. Гэвч би тэр балиар, бүдүүн, хөгшин гахайтай гэрлэмээргүй байгаа тул Таниас үнэнч, даруухнаар гуйж байна. Би Таныг миний хэлсэн уучилшгүй үгнүүдийг өршөөн соёрхооч гэж залбирч байна. Тэнгэрийн Эцэг минь миний энэ залбирлыг сонсохыг хүсэхгүй байвал би үр дагаварынх нь төлөө шийтгүүлье. Амен.
Сара орондоо дахин орж мөс шиг хүйтэн хөлөө дулаацуулахыг хичээж байхдаа хажуугийн өрөөнд эхийнхээ аяархнаар мэгшин уйлахыг сонсжээ. Хачирхалтай ч энэ бүхэн түүнд хүч чадал хайрлав.
Амьдралаа энэ чимээ аниргүй байдалд өнгөрөөснөөс тамын галд шатахаа би илүүд үзнэ гэж тэр бодлоо.

_________________
Sakura


Top
   
PostPosted: Nov.12.16 1:18 pm 
Offline
Өвөг Дээдсийн Сахиус Гишvvн
Өвөг Дээдсийн Сахиус Гишvvн

Joined: May.10.10 2:23 am
Posts: 713
хүүш ээ юун танихгүй хүүхдүүд, гэр бүл гараад ирэвээ


Top
   
PostPosted: Nov.12.16 8:15 pm 
Offline
Жирийн Нэгэн Гишvvн
Жирийн Нэгэн Гишvvн

Joined: Nov.05.16 11:18 am
Posts: 11
harin.yu bilee.


Top
   
PostPosted: Nov.16.16 5:08 am 
Offline
Өвөг Дээдсийн Сахиус Гишvvн
Өвөг Дээдсийн Сахиус Гишvvн

Joined: May.10.10 2:23 am
Posts: 713
yaagaad oruulahgui baigaam boloo, zavgui bolchihov uu, anyway huleej baigaa shuu


Top
   
PostPosted: Nov.16.16 1:41 pm 
Offline
Жирийн Нэгэн Гишvvн
Жирийн Нэгэн Гишvvн

Joined: Nov.05.16 11:18 am
Posts: 11
:think: waiting


Top
   
PostPosted: Nov.18.16 3:33 pm 
Offline
Гавшгай Гишvvн
Гавшгай Гишvvн
User avatar

Joined: Apr.12.10 6:51 pm
Posts: 136
Location: UB
баярлалаа , уншиж байгаа шүү.

_________________
2x2=5


Top
   
PostPosted: Dec.08.16 12:12 pm 
Offline
Жирийн Нэгэн Гишvvн
Жирийн Нэгэн Гишvvн

Joined: Dec.08.16 12:10 pm
Posts: 10
nomoo duusgahgui umu? huleegeed l bd


Top
   
PostPosted: Dec.30.16 12:54 am 
Offline
Олны Танил Гишvvн
Олны Танил Гишvvн
User avatar

Joined: Jul.30.06 7:33 am
Posts: 508
Location: Holland
УУЧЛААРАЙ. ОРЧУУЛГАА ХҮНД УНШУУЛСАН ЧИНЬ ХАНГАЛТГҮЙ БАЙНА ГЭСЭН. ГЭХДЭЭ БИ ОРЧУУЛЖ БАЙГАА. ЭХНИЙ НОМЫГ ОРЧУУЛААД ДУУССАН. ХОЁР ДАХЬ НОМ ДУУСААГҮЙ. МИНИЙ СҮҮЛД ОРУУЛСАН ХЭСЭГ ХОЁРДУГААР НОМНЫ ЭХНИЙ ХЭСЭГ БАЙГАА ЮМ АА. ЗУУН ХЭДЭН ЖИЛИЙН ӨМНӨ БОЛСОН ХЭРЭГ НОМЫН ДУНДУУР ОРЖ БАЙГАА. ОН ГАРААД ЭХНИЙ НОМЫГ ХҮЛЭЭЖ БАЙСАН ХҮМҮҮСТ ТУСГАЙ ҮЙЛЧИЛГЭЭ ҮЗҮҮЛЖ ИЛГЭЭЕ ГЭЖ БОДОЖ БАЙНА.

_________________
Sakura


Top
   
PostPosted: Jan.03.17 10:41 pm 
Offline
Жирийн Нэгэн Гишvvн
Жирийн Нэгэн Гишvvн

Joined: Nov.05.16 11:18 am
Posts: 11
wow gaihaltai.teguul aviya.


Top
   
Display posts from previous:  Sort by  
Post new topic  Reply to topic  [ 56 posts ]  Go to page Previous 1 2 3 Next

All times are UTC+09:00


Who is online

Users browsing this forum: No registered users and 5 guests


You cannot post new topics in this forum
You cannot reply to topics in this forum
You cannot edit your posts in this forum
You cannot delete your posts in this forum
You cannot post attachments in this forum

Search for:
Jump to:  

Copyright Asuult.NET © 2000-2015.
Administrative Contact: Khundaga Khurelbaatar [hundaga@hotmail.com]
Tel: 1-888-303-4927, Fax: 1-888-406-2264.
Powered by phpBB © 2000-2015 phpBB Group. Powered by phpBB® Forum Software © phpBB Limited