#AsuultSambar :

МОНГОЛ УЛС МАНДАН БАДРАГ!
It is currently Aug.23.17 1:38 am

All times are UTC+09:00




Post new topic  Reply to topic  [ 56 posts ]  Go to page 1 2 3 Next
Author Message
PostPosted: Nov.01.16 9:58 pm 
Offline
Цоглог Гишvvн
Цоглог Гишvvн
User avatar

Joined: Jul.30.06 7:33 am
Posts: 347
Location: Holland
Номоо засварлаад эхний номноос нь эхлээд бүтнээр нь оруулж байгаа. Энэ линк рүү ороорой
viewtopic.php?f=84&t=195061

_________________
Sakura


Last edited by naran1962 on Jul.04.17 7:38 am, edited 1 time in total.

Top
   
PostPosted: Nov.01.16 11:56 pm 
Offline
Цоглог Гишvvн
Цоглог Гишvvн
User avatar

Joined: Jul.30.06 7:33 am
Posts: 347
Location: Holland
Sonirhoj baigaa hun ch alga shiv dee. Za za. Uul ni orchuulaad oruulj uzdeg yum uu gesen um. Nadad Nederland hel deer baigaa yum

_________________
Sakura


Top
   
PostPosted: Nov.02.16 1:28 am 
Offline
Цоглог Гишvvн
Цоглог Гишvvн
User avatar

Joined: Jul.30.06 7:33 am
Posts: 347
Location: Holland
Дан Ваддел

Цусан өшөө

1
Ахлах мөрдөгч Грант Фостер эмэгтэйн цогцос дээр тонгойгоод гүн шүүрс алдлаа.
Дөнгөж үүр цайж цэцэрлэг үүрийн туяаны бүүдгэр гэрэлд умбажээ. Түүнийг эдгэрч байх үед хүн төрөлхтөн урагшласангүй бололтой. Тэрээр түүнийг эргэж өндийхэд метал ялтсаар хооронд нь холбож эвлүүлсэн баруун шилбэ нь хөндүүрлэж өвдлөө. Хүзүү рүү нь хүйтэн салхи үлээхэд түүний чичрүүдэс хүрэв. Түүн рүү утасдаж нэг эмэгтэй гэртээ алагдсан байна гэж хэлэхэд тэрээр тэр эмэгтэй гадаа зүлгэн дээр хэвтэж байгаа бус гэртээ байгаа гэж бодсоноос тэр гадуур хувцсаа өмсөөгүй билээ.
Эмэгтэйн хоолойг хөндлөн хэрчсэн байлаа. Цогцосны эргэн тойронд том цусан шалбааг тогтжээ. Тэр эргэн тойрноо харвал хувийн нууцлалыг хамгаалахын тулд цэцэрлэгийн гурван талыг өндөр хашаагаар тусгаарласныг олж харав. Хавь ойрын хөрш байшингуудын дээд давхрын цонхноос цэцэрлэгийн нэг хэсэг харагдахаар ажээ. Гэвч залуухан хосууд бүр орой харанхуй болсон хойно гэртээ ирсэн болохоор хэн ч цогцсыг олж харсангүй. Гэсэн хэдий ч Фостeрт алуурчин эрсдэлтэй алхам хийсэн мэт санагдав.

Тэр гэрт орлоо. Зочдын өрөө эмх цэгцтэй цэвэрхэн, ямар нэг зодолсны ул мөр харагдсангүй.
Фостер нүүрээ гараараа илбэлээ. Одоо арваннэгдүгээр сарын эхэн бөгөөд тэр ажилдаа эргэж ороод нэг долоо л хоножээ. Түүнийг дахин ажиллах боломжтойгоо мэдэгдсний дараа мягмар гаригийн шөнө дөрвөн цагийн үед цогцос олдсны дараа түүн рүү утасджээ. Ажлынхаа хувцсыг углах үед түүний гэдэс өмдний бүсэлхийн тойргийн хооронд хоёр эрхий хуруу нь чөлөөтэй орж байгааг мэдэрлээ. Тэр нэг суран бүс авч эцсийн нүхэнд нь тултал татав. Түүнийг эрүүдэн тарчилган зовоож, золоор үхлээс мултарснаас хойш хагас жил илүү хугацаа өнгөрчээ. Өнгөрсөн хүнд хэцүү үед ажилдаа дахин эргэж орно гэсэн бодол нь л түүнийг хөл дээр нь босгосон билээ.
Хоггийн халуун амьсгааг нүүрэн дээрээ мэдэрсэн аймшигт хар дарсан зүүдтэй шөнүүд, Хоггийн алхаар бяцалсан хөлийн шилбэний тэсвэрлэшгүй өвдөлтүүдийн дараа тэр ингэж дахин босч ирнэ гэж бодож байсангүй. Одоо харин тэр дахин албан дээрээ эргэн ирж эхний ажлаа авчээ

Тэр Шевертийн Буш эсвэл Кенсал Райсийн гудамд хутгалуулсан ямар нэг дүрсгүй жаал эсвэл дээрмийн аллага л байна гэж тооцоолсон билээ. Харин үүний оронд Кенсал Грийн, Килбурнийн хооронд баян хөршүүдтэй Куйнс паркийн нэгэн нам гүм гудамд тансаг тавилгатай Викториан маягийн байшингийн цэцэрлэгт алуулсан эмэгтэйтэй тулгарчээ.

Мөрдөгч Хэтер Женкинс цагдаагийн зурагчинг дагуулсаар өрөөнд орж ирлээ.
- Би ... болох уу? гэж зурагчин сандарсан байртай цэцэрлэг рүү заан асуулаа.
- Арилж үз гэж Фостер хэлэв.
Тэр Хэтер лүү анхаарлаа хандуулав. Тэр цонхийж ядарсан харагдаж байлаа.
Энэ тийм ч сайн юм биш дээ гэж Фостер бодлоо.
- Хохирогчийн нэр Кэти Дракэ гэж тэр хэлэв.
- Тэр 37-той, жүжигчний мэргэжилтэй. Ойрхон байдаг хоёр байшингийн хөршүүд нь түүнийг олсон. Тэдэнд түлхүүр байсан. Кэтигийн найз хүүхэн нь Кэти охинтойгоо хамт мөсөн гулгуурийн талбай дээр охиныхоо 14 насны төрсөн өдрийн баярыг тэмдэглэх байсан боловч тэд ирээгүй гэж тэдэнд мэдэгдсэн.
Фостерт нэг л эвгүй мэдрэмж төрж чичрүүдэс нь хүрэв.
- Охин хаана байгаа юм?
- Бид мэдэхгүй байна. Тэр сураггүй алга болсон.

Энд Метрополитан цагдаагийн газрын хүн амины хэлтсийнхэн, ноход, нисдэг тэрэгнүүд, хэдэн зуун цагдаагийн ажилтнууд гээд Вэст Лондонгийн бүх л үл бүтэх этгээдүүд, гаж донтонгуудыг шалган ойр орчмыг нүх сүв үлдээлгүй нэгжиж самнаж хайх ажилд бүх хүчээ зориулахаар цугласан байлаа. Өдөр эхлэхийг л хүлээж байлаа. Кэтигийн цогцсын урьдчилсан үзлэгээр тэр өчигдөр хоёр цагийн орчим нас барсан байжээ.
Түүний охин Наомиг хамгийн сүүлд гурваас арвантаван минут өнгөрч байхад сургуулиасаа гарч явахад нь харжээ. Түүний сургуулийн цүнх доор байсан. Тэгэхээр охин гэртээ иржээ. Гэвч дараа нь энд юу болсон юм бол? Энэ бол сайн зүйл ч биш дээ. Ер нь бол хүүхдүүд алга болсон тохиолдолд тэднийг зургаан цагийн дотор л олох хэрэгтэй, үгүй бол чи зөвхөн цогцостой л таарна гэсэн үг. Энэ бол ийм төрлийн хэрэгт олонтой тохиолддог билээ. Үгүй бол...

Тэд охиныг хэрэгтэн байсан гэж ч нотолж чадахгүй. Өөрөөр хэлбэл охин ээжийгээ алаад дараа нь зугтаасан гэж.
Фостер зочны өрөөнд гартаа түүний охины сургуулийн зургийг бариад нууцыг тайлж чадах юм шиг л хараад зогсож байв. Тэр зургийг ханан зуухны тавиур дээр буцааж тавилаа. Түүний царайг ой ухаандаа тогтоож авчээ. Урт шулуун шаргал үс, цайвар цэнхэр нүд, өсвөр насны охины итгэл дүүрэн үл ялиг инээмсэглэл. Түүнийг олох үед тэр ямар харагдах бол гэж тэр бодоод айдас нь хүрэв.

Тэр эргэн тойрноо ажиглалаа. Өрөө эмх цэгцтэй, тоосгүй, явган ширээн дээр эмхэлж хураасан ном сэтгүүлүүд, буйдангийн хоёр булан дээрхи дэрнүүд үнгэгдээгүй бөгөөд тэднийг босгож тавьсан ажээ. Кэти Дракэ магадгүй эмх замбараагүй байхад дургүй байсан бололтой. Тэр зочны өрөөний ард байрлах гал зуух руу алхлаа. Энд урьд нь дундуур нь хана байсан бололтой бөгөөд хоолны өрөө байжээ.
Бүх юманд хүрээгүй юм шиг. Хатаагчинд хоёр угаасан шилэн аяга байв. Залгуурыг ус буцалгагчаас салгасан, кофе чанагч аппараат цэв цэвэрхэн. Фостер хогийн савны дөрөөн дээр хөлөөрөө гишгэвэл онгойлоо. Сонирхолтой юм юу ч байсангүй. Хөргөгч дүүрэн байлаа. Шөл, зуушны орцуудаас харахад Кэти болон түүний охин эрүүл хооллодог байсан бололтой.

Фостер шинжилгээний багийнхнаас нэгнийг өөр рүүгээ дуудаад хоёр шилэн аягыг шинжлэх даалгавар өглөө. Тэгээд өөрөө бүх цонх хаалгыг шалгаж үзэв. Эвдэж орсон ул мөр байсангүй. Алуурчныг дотогшоо оруулсан байж. Охин гэж үү? Тэр дахиад ханан зуухны тавиур дээр байгаа охины зураг руу харлаа. Тэр ээжийнхээ хоолойг хэрчлээ гэж үү? Тэр энүүнд итгэсэнгүй. Гэвч тэр алдсан байж болох л юм.

Фостер буцаад цэцэрлэгт очлоо. Кэти Дракэгийн цогцсыг майханд оруулан хэвтүүлжээ. Тэнд задлан шинжээч Эдвард Карлисле ажилдаа бүх анхаарлаа хандуулсан байлаа. Бүх зүйлийг бүрэн шинжилж дуусах хүртэл цогцсыг авч явахгүй. Карлисле Фостерийн орж ирэхийг хараад царайн дээрхи албаны ширүүн төрхөө инээмсэглэлээр солилоо.
- Чамайг дахин харсандаа баяртай байна, Грант. гэж тэр бүгтхэн хоолойгоор хэлэв. Тэр ханиад хүрсэн юм шиг байв.
- Сайжирсан уу?
- Бүрэн дүүрэн. гэж Фостер хурдхан дуусгахын тулд хөндийвтэр хариулав.
- Ямар нэгэн юм олов уу?
Карлислэ түүн рүү харлаа.
- Би бас задлан шинжилгээ хийх хэрэгтэй, гэхдээ минийхээр бол түүний хоолойг энд хэрчсэн бололтой.

Хэтер майханд шургалан орж ирээд тэдний хажууд ирлээ. Фостер түүний царай руу хараад л шинэ мэдээтэй болохыг мэдлээ.
- За тэгээд?
- Бид Наомигийн аавыг олсон. Стефэн Бэкингэм гэж тэр хэллээ.
- Бид түүн рүү түрхэн зуур очъё доо.

_________________
Sakura


Top
   
PostPosted: Nov.02.16 1:32 am 
Offline
Цоглог Гишvvн
Цоглог Гишvvн
User avatar

Joined: Jul.30.06 7:33 am
Posts: 347
Location: Holland
Олон жил монголоор бичээгүй болохоор үг үсэг, найруулгын алдаа байгаа байх шүү. Ойлгоод уншина биз дээ. кккккк

_________________
Sakura


Top
   
PostPosted: Nov.02.16 3:27 am 
Offline
Давамгайлагч Гишvvн
Давамгайлагч Гишvvн

Joined: Feb.27.13 5:20 pm
Posts: 865
За баярлалаа.Үргэлжлүүлээд л байдаг юм шүү дээ.

_________________
Х Ү С


Top
   
PostPosted: Nov.02.16 3:31 am 
Offline
Цоглог Гишvvн
Цоглог Гишvvн
User avatar

Joined: Jul.30.06 7:33 am
Posts: 347
Location: Holland
Стефэн Бэкингэм хэзээ хэзээгүй үхэтхийн унах нуу гэлтэй царайтай байлаа. Тэр Эшер дэх байшингийнхаа зочны өрөөнд хөх буйдан сандал дээр томорсон нүдтэй сууж байв. Фостер түүний эсрэг талд Бэкингэмийн хоёрдох эхнэрийн өгсөн аягатай цайг гартаа бариад суужээ.
Эмэгтэй ичимхий, анхаарал татахааргүй даруухан хувцасласан нэгэн бөгөөд, үе үе нөхөр лүүгээ сандарсан тайван бус байдалтай харна. Энэ үед ес дөнгөж өнгөрч байсан ба тэдний хоёр хүүхэд аль хэдийн сургууль руугаа явжээ.

Фостер түүнд дөнгөж сая түүний экс үхсэн ба охин нь алга болсныг хэлсэн ажээ. Тэгээд дараа нь тэр энэ өдрийн өмнө тэр хоёрын хэн нэгэнтэй нь холбоо барьсан үгүйг асуужээ.

- Би ажлаараа Лийдсэд байсан гэж Бэкингэм хэлээд. чичирхийлж буй гарнууд руугаа харлаа.
- Наомигийн төрсөн өдөр байсан юм аа. иймээс би түүний гар утас руу өдрийн цайны цагийн үед ярьсан. Тэр найз охидуудтайгаа гадуур гарч хооллох гэж байсан учраас богинохон яриа болж өнгөрсөн. Замын хөдөлгөөний чимээ, дохионы дуунаас болоод би түүнийг сайн сонсож ойлгож чадаагүй.
Фостер толгой дохилоо. Тэр түүний юу гэх гэснийг ойлгожээ. Хотын дуу чимээ.

Тэр ээж болон найз охидуудтайгаа тэшүүрээр гулгана тэгээд дараа нь оройн хоол хамт иднэ гээд их баяртай байсан. Би түүнд ирэx хагас сайнд уулзъя гэж хэлсэн.
Түүний хоолой нь бүр таг боллоо. Фостер чимээгүй л байлаа,
- Бид хотод дэлгүүрээр хэсч тэгээд тэр миний зөвшөөрлөөр өөртөө юм сонгож авах байсан юм. Ээж нь үүнийг дэмжээгүй, тэр намайг охиноо эрхлүүлээд байна гэсэн. Ер нь л ээж нь намайг Наомид сайн юм хийж чаддаггүй гэж боддог байсан даа.

Фостер түүнийг Лийдсээс хэзээ буцаж ирснийг асуулаа.
- Би онгоцоор буцаж ирсэн. Онгоц Хэдроү дээр яг арван цагийн өмнө газардсан. Би их ядарсан байсан болохоор такси авсан. Арван нэг жаахан өнгөрч байхад гэртээ ирсэн, тийм биз дээ, Шилла? Шилла урулаа хазлангаа толгой дохилоо.
- Тэр үед дээ, тийм гэж тэр баталлаа.
- Уучлаарай гэж энэ үед хаалганы дэргэд зогсож байсан Хэтер хэллээ.
- Би утсаар ярих хэрэгтэй байна гээд өрөөнөөс гарлаа.
- Та хэзээ анхныхаа эхнэрээс салсан юм бэ? гэж Фостер асуулаа. - Арван нэгэн жилийн өмнө. Наоми гурван настай байсан. Ер ньл бүх юм болохоо байчихсан. Дараа нь нэг хэсэг хэцүүхэн үе үргэлжилсэн. Кэти маш их уурлaсан ч Наоми түүний хувьд хамгийн түрүүнд тавигддаг байсан болохоор би охинтойгоо уулздаг байсан.
Бид аль хэдийн нэг тогтсон харилцаатай болсон. Би ажлаар дандаа хол явдаг, гэлээ ч би чөлөөт цагаа үргэлж түүний төлөө зарцуулдаг байсан. Энэ хооронд би дахин гэрлэж хоёр ч хүүхэдтэй болсон боловч Наоми бид хоёрын холбоо хэзээ ч өөрчлөгдөөгүй.
- Кэти дахиж гэрлэсэн үү?
Бэкингэм толгойгоо сэгсэрлээ.
- Үгүй ээ. Түүний амьдралд хэд хэдэн эрчүүд байсан гэж би Наомигоос мэдэж авсан. Кэти өөрөө энэ талаар ердөө яриагүй. Үнэнийг хэлэхэд би ч нэг их сонирхоогүй дээ. Миний мэдэж байгаагаар түүнд энэ үед хэн ч байгаагүй байх. Наоми надад хэлэхдээ Кэтид сүүлийн үед их хэцүү байгаа гэсэн.
- Юу гэсэн үг юм бол?
- Би үүнийг сайн хэлж мэдэхгүй байна. Тэр жүжигчин байсан. Түүнтэй анх танилцаж байхад тэр үнэхээр үзэсгэлэнтэй байсан. Түүнд ТВ-үзүүлбэрүүд, хамтарсан тоглолтууд гээд хангалттай ажил байсан, юуны өмнө театрын ажил түүний хамгийн чухал зүйл байсан. Гэвч өнгөрсөн жилүүдэд тэр улам л бага ажилтай байх болсон. Минийхээр бол түүнд их хэцүү байсан байх аа. Наоми нэг удаа надад ээж нь их уух болсон гэж үг цухуйлгасан. Би үүнээс их цочирдсон, учир нь би түүнийг анх мэддэг байхад тэр дусал ч амсдаггүй байсан юм шүү дээ. Тэр хааяа л нэг өвс татдаг байсан.

- Наомид найз залуу байсан уу?
Гэтэл Бэкингэмийн царайнд инээмсэглэл тодорлоо.
- Та түүний зургийг харсан гээ биз дээ. Та өөрөө юу гэж бодож байна даа? Түүнээс сонссоноор бол тэр сургууль дээрээ хөвгүүдэд алганы амт үзүүлэх хэрэг гардаг гэсэн. Инээмсэглэл нь дахин арилаад тэр чанх урагшаа гөлрөв.
- Түүнд онцгойлсон хэн нэгэн байсан юм биш биз?
Бэкингэм Фостер рүү одоо л өөрийн ухаантай байгаа мэт харав.
- Өршөөгөөрэй гэж тэр бувтналаа.
- Миний бодол санаа хэсэгтээ хаа нэг өөр газар байлаа.
- Наомид онцгойлсон хэн нэгэн байсан юм биш биз? Жишээлбэл түүний араас гүйдэг ч юм уу.
- Үгүй, тэр нэг удаа өөрт нь таалагддаг нэг хөвгүүний тухай ярьж байсан. Гэхдээ тэр нь өөрөөс нь нилээд ах юм билээ. Тэр хөвгүүн нэг хамтлагт тоглодог гэсэн. Би нэрийг нь санахгүй байна. Миний санахад тэр арван долоотой байсан тул түүнд дэндүү ахдана гэж би охиндоо хэлж байсан. Тэр үед охин маань түүнийг араас нь гүйдэг л гэж хэлсэн.

Дахиад л чимээ аниргүй боллоо. Бэкингэм бугуйгаа маажлаа. Энэ бүхэн Фостерт арай л өөр байсан юм шиг санагдаад байв, эсвэл тэр шал өөр зан араншинтай ч юм уу. Тэр арван дөрөвтэй охины амьдралд ихээхэн үүрэг гүйцэтгэдэг байсан ч байж магадгүй. Гэсэн ч тэр одоо энэ эр өнгөрсөн бүхэнд хичнээн их гашуудаж байгааг хараад, энэ бүхэн үнэхээр ийм байсан юм болов уу гэж өөрөө өөрөөсөө асууж байлаа.

_________________
Sakura


Top
   
PostPosted: Nov.02.16 6:44 am 
Offline
Цоглог Гишvvн
Цоглог Гишvvн
User avatar

Joined: Jul.30.06 7:33 am
Posts: 347
Location: Holland
- Түүнтэй минь юу тохиолдсон гэж бодож байна, мөрдөгч өө? гэж Бэкингэм асуулаа.
Фостер мөрөө хавчлаа.
- Бид удахгүй мэднэ гэдэгтээ итгэлтэй байна гэж тэр хэллээ.
- Гэхдээ бид Наомийг олохын тулд бүхий л хүчээ дайчилна гэдгийг баталж чадна.
Тэр дараагийнхаа асуултыг тавихын өмнө жаахан хүлээлээ.
- Танд их мөнгө байгаа юу ноён Бэкингэм?
Бэкингэм нүдээ аньсанаа Фостерийн юу хэлэх гээд байгааг гэнэт ойлголоо.
- Би дундажид орохгүй, гэхдээ бас тийм ч их байхгүй. Би гурван сэтгүүл гаргадаг, тэгээд тэд маань тийм ч сайн борлогдохгүй л байна. Тэд надаас барьцааны мөнгө нэхнэ гэж та бодож байна уу?
Фостер Бэкингэмийн нүдэнд итгэл дүүрэн харц байхыг харлаа. Хэрвээ энэ тийм байсан бол ийм тохиолдолд Наоми амьд байж ч байж болох юм.
Гэхдээ тэр Бэкингэм эд хөрөнгөнийхөө тал дээр болгоомжлоод байгааг анзаарлаа. Фостер түүний байшин доод тал нь гэхэд л нэг саяын үнэтэй гэж таамаглаж байв. зогсоол дээ ээн хар Мерседес кабрио зогсож байлаа. Бэкингэм охиндоо мөнгө зарцуулах дуртай гэж хэлсэн билээ. Санхүүгийн боломжтой байдал шалтгаан болсон байхыг үгүйсгэх аргагүй л юм.
- Утсаар холбогдох боломжтой байxыг хичээгээрэй гэж Фостер хэлээ. Тэр хоолойгоо үрчлээ.
- Наомиг олоогүй тохиолдолд та олон нийтийн туслалцааг хүснэ дээ.
- Би бүгдийг хийнэ.

Хэтер дахин орж ирээд Бэкингэм рүү уучлалт гуйсан байртай инээмсэглэв. Тэр Фостер лүү харц чулуудаад толгойгоо дохилоо. Тэр хэдэн тийшээ утасджээ. Бэкингэмийн хэлсэн бүхэн үнэн байлаа. Тэр үнэхээр тэр нислэгт суусан байжээ.

- Та хуучин эхнэрийнхээ өдөр тутмын амьдралыг бага зэрэг сонирхож байв уу?
- Бэкингэм толгойгоо сэгсэрлээ.
- Ер нь үгүй дээ. Миний мэдэж байгаагаар тэр өдрийн турш ихэвчлэн гэртээ байдаг байсан. Наомигийн тухай ярихаас өөрөөр бид маш цөөхөн холбоотой байсан.
- Түүнд найз хүүхнүүд байсан уу?
- Мэдээж. Түүний сайн найз нь Салли Дарлингхартс, бас жүжигчин. Биднийг уулзахаас арай өмнө тэд нэгэн жүжигчдийн цуглааны үеэр танилцсан. Тэр үед тэд бие биенээсээ салдаггүй байсан. Миний бодлоор тэд үргэлж холбоотой байсан, гэхдээ та надад яг таг найдаж болохгүй шүү.

Фостeр нэрийг бичиж авлаа.
-Бас нэг асуулт байна, ноён Бэкингэм. Кэти таны охин хоёрын харьцаа ямар байсан бэ?
Тэр жаахан бодолхийлэв.
- Сайн байсан. Минийхээр бол тэд бие биедээ их сайн байсан. Магадгүй бүр жаахан дэндүү ч байсан байх.
- Та юу гэж хэлэх гэсэн юм?
- Кэти түүнийг өмчилчихдөг байсан. Хэрвээ Наоми насанд хүрээд биеэ дааж, найзуудтай болвол түүний ээж өөрийгөө хаягдсан юм шиг л мэдрэх байсан гэж надад санагддаг. Наоми Кэтигийн амьдралын утга учир ньбайсан. Хэрэв энэ хүйн холбоо тасарвал Кэтид маш хэцүү байх боллнэ гэж би их санаа зовдог байлаа. Нэг удаа Наоми надад ээж нь түүний хэрэгт дэндүү оролцох юм гэж хэлж байсан.
- Тэд хэрэлддэг байсан уу?
- Байсан. Та ч гэсэн ээжүүд охидуудтайгаа хэрхдэгийг мэдэж байгаа байлгүй дээ. Тэр царайгаа атируулснаа:
- Та арай юу яасан гэж бодоод байгаа юм биш биз дээ гэв.
Фостeр мөрөө хавчив.
- Бид юуг ч үгүйсгэж, баталж чадахгүй. Та хуучин эхнэрээ сайхан эмэгтэй байсан гэж хэлсэн. Тэр анхаарлын төвд байсан. Түүнд хэцүүхэн шүтэн бишрэгч нар байсан уу?
- Та юу гэж хэлэх гэсэн юм бэ дээ? Айлган сүрдүүлэгч үү?
- Тийм ээ, айлган сүрдүүлэгч.
Тэр толгойгоо алгуурхан сэгсэрлээ.
- Мэдэх юм алга. Биднийг хамт байдаг байхад тэр түүнийг зурагтаар ч юм уу эсвэл жүжиг дээр харсан залуучуудаас захиа авдаг байсан. Тэр нэг удаа зурагтаар нүцгэн сцене тоглоход түүний дараа тэр овоолгоостой ил захидал захианууд хүлээж авсны зарим нэг нь дэндүү бүдүүлэг байсан. Заримдаа зурагтай гээд л юм юм л байсан. Надад энэ бүхэн үнэхээр таалагдаагүй, гэхдээ тэр намайг тэр тал дээр санаа тавих хэрэггүй гэдэг байсан болохоор тэрнээс болоод би өөрийгөө жижгэрчихсэн юм шиг л мэдэрдэг байсан.

_________________
Sakura


Top
   
PostPosted: Nov.02.16 8:07 am 
Offline
Цоглог Гишvvн
Цоглог Гишvvн
User avatar

Joined: Jul.30.06 7:33 am
Posts: 347
Location: Holland
Гэхдээ би түүнийг хэн нэгэн жинхэнээсээ сүрдүүлэх ч юм уу эсвэл зовоогоогүй гэдгийг л мэдэж байна.
Фостер толгой дохилоо. Тэд энэ хооронд түүний агенттэй холбоо барьжээ. Тэд магадгүй илүү ихийг мэдэх байх.
- Түүний төрөл төрөгсдийн талаар юу мэдэх вэ?
Бид цаашдын алхмаа хийж олон нийтийн хэрэгслэлийг хамруулахаас өмнө түүний ойрын хамаатангууд нь хэн болохыг мэдмээр байна. Тэд энэ нөхцөлд түүний үхлийн талаар мэдэх хэрэгтэй. Та надад хэнээс эхлэх хэрэгтэйг хэлж чадах уу?
Бэкингэм эрүүн дээгүүрээ илбэснээ:
- Би энийг хийж чадахгүй гэв.
- Яагаад үгүй гэж?
- Би Кэтитэй таван жил байсан, гэвч тэр төрөл төрөгсдийнхөө талаар хэзээ ч ярьж байгаагүй.
- Хэзээ ч үү?
- Хэзээ ч. Би түүнээс энэ талаар олон удаа асуусан. Гэвч тэр энэ талаархи ярианаас зайлсхийдэг байсан. Тэр ах дүү төрөл төрөгсөдгүй юм шиг л байдаг. Тэр сургуульд сурч байсан, тэгээд Лондонд ирж жүжгийн сургуульд орсон гэж хэлсэн. Амьдралынхаа хэрэгцээг хангахын тулд чөлөөт цагаараа зөөгчийн ажил хийдэг байсан. Тэгээд л бид хоорондоо танилцсан. Миний мэдэж байгаа бүх юм гэвэл энэ л байна даа.
Тэр Фостерийн үл итгэсэн царайг хараад тэр мөрдөгчтэй санал нэг байгаа мэт хамраа инээдтэй шуухитнуулав.
- Тэнэг байгаа биз, тээ? Гэхдээ би хаалттай сэдэв хэвээр нь орхисон доо. Харин би Дракэ бол түүний жүжигчний нэр гэдгийг л мэдсэн. Түүний жинхэнэ нэрийг Пратт гэдэг.
- Наоми гэхдээ нэг удаа ч гэсэн түүний эмээ өвөө хэн байсныг асуусан байлгүй дээ.
- Тэр үүнийг бас оролдож үзсэн, гэвч түүнийг энэ талаар эхлэнгүүт л ээж нь ярианы сэдвийг өөрчилчихдөг байсан. Наоми нэг удаа төрөл төрөгсдөө эрж хаймаар байна, гэхдээ ээждээ энийг мэдэгдэхгүйгээр хийхийг хүсэхгүй байна гэж хэлсэн.

Фостер Жэнкинс рүү харлаа. Тэр өөртэй нь адил бодолтой байгааг түүний харцнаас олж харав.

_________________
Sakura


Top
   
PostPosted: Nov.02.16 2:29 pm 
Offline
Самбарын Хvндэт Тугчин
User avatar

Joined: Dec.22.06 4:58 pm
Posts: 2244
unshij baigaa shuu. bayarlalaa


Top
   
PostPosted: Nov.02.16 7:59 pm 
Offline
Цоглог Гишvvн
Цоглог Гишvvн
User avatar

Joined: Jul.30.06 7:33 am
Posts: 347
Location: Holland
Уншиж байгаад баярлалаа. Энэ Цусан өшөө гэдэг зохиол Английн ззохиолч Дан Ваддэлийн анхны цувралынх нь хоёр дах нь юм бна. 2009 онд хэвлэгдэж гарсан. Нэгэнт эхэлчихсэн болохоор цааш үргэлжлүүлэх санаатай бна.
Нэг жижигхэн асуулт бна.
deejaу-г монголоор яаж бичдэг юм бэ? Хариу хурдан өгвөл орчуулга маань цаашлах гээд бна. кккккк

_________________
Sakura


Top
   
PostPosted: Nov.02.16 8:18 pm 
Offline
Цоглог Гишvvн
Цоглог Гишvvн
User avatar

Joined: Jul.30.06 7:33 am
Posts: 347
Location: Holland
2.

Нигел Барнес чимээгүй зогсож байснаа араасаа гавлын яс гаргаж ирлээ. Хэтэрхий хурдан. Гавлын яс түүний салганасан гар дээр дэнжигнэж бараг газар унах шахлаа. Тэр гавлын яс руу харснаа дотроо гурав хүртэл тоолж өөрийгөө эзэмдээд дахин урагшаа харлаа.
- Тэр хэтэрхий удаан дуугүй байсан гэж тэр хэллээ. Нэг хоёр гурав.
- Харин одоо тэр юу хэлмээр байгааг мэдэх цаг нь боллоо.
Зураглаач камeраа мөрөн дээрээсээ буулгав.
- Зүйтэй гэж тэр шамдангуй хэллээ.
- Ганцxан болж өгөөгүй юм гэвэл чи сүүлчийнхээ өгүүлбэрийг хэлж эхлэхээсээ өмнө гурав хүртэл тоолоод байгааг би тодорхой харж байна.
- Би гавлын ясыг бараг унагаах шахсан.
- Чи гавлын ясыг унагах шахсан. Бас чи камер луу алхаж байхдаа газар дээр байсан тэмдэг рүү хараад байсан.
Нигел доошоо харлаа. Зураглаачийн туслах түүнээс бараг бүтэн хагас метрийн зайтай оршуулгын газрын явган хүний зам дээр нэг X тэмдэг тавьжээ. Тэр түүнийг камерийн өмнө байхад нь дурангаараа харахын оронд түүнийг хянаж байсан байх нь, тэгээд ч алдаа гаргачихаж дээ. Тэр санаа алдав.
- Тэгээд чи нэг л өөрөөрөө байж чадахгүй байгаа чинь ил харагдаж байсан.
Тэр ч ёстой үнэн шүү гэж Нигел дотроо бодлоо. Бурханы нэрээр андгайлахад хэн камерийн өмнө гартаа нэг хуванцар гавлын яс барьчихаад өөрөөрөө байж чадах юм? Бүх амьдралынхаа турш толины өмнө сургуулилсан хүн л магадгүй юм. Нигел толины өмнө байх ганц шалтгаан нь нүүрэн дээрх батгаа шахах л байсан байх даа.
- Үргэлжлүүлэхийн өмнө би нэг ороомгийнхоо үлдэгдлийг татвал чи дургүйцэхгүй биз? гэж Нигел асуулаа.
- Дураараа л бол би ч бас хэдэн тийшээ утасдах хэрэгтэй байна гэж зураглаач хэлэв. Тэрээр царай нь хувьсxийгээд булшнуудын эргэн тойрон харлаа.
- Би гудамж руу утасдахаар явлаа гэж тэр нэмж хэлэв.
- Үүнийг энд хийх нь жаахан хүндэтгэлгүй л юм болж байна даа. Тэр камераа Нигелийн хөлийн дэргэд тавьчихаад энэ хооронд доош унжсан байсан жинсэн өмдөө дээш нь татангаа цааш явлаа. “ Хүндэтгэлгүй “ гэж Нигел бодонгоо нэгэн нэр усгүй булшин дээр очиж суулаа. Тэр тамхиа халааснаасаа гаргаад нэгийг ороов. Тэр тамхиа асааж гүн сороод цээжлэх ёстой зохиолынхоо нооргийг уншлаа.

Долоо хоногийн өмнө түүн рүү утасдсан билээ. Өнгөрсөн зун Скотланд Ярдын сурвалжлагын товчооны хүсэлтээр тэр бүтэн сайны сонинд Карл Хоггийн хэрэгтэй ямар холбоотой тухай ярилцлага өгсөн ажээ.
УДАМШИЛ-УДАМ гэж сурвалжлагын дээр томоор бичжээ. Тэгээд цааш нь “Гэр бүлийн түүхэнд учирсан сэтгэл зүрхгүй харгис алуурчин бол мартагдашгүй түүх болон үлддэг” гэжээ. Нигел энэ хэсгийг уншихдаа ярвайж билээ. Түүний хэлснийг хэтрүүлсэн байсан учраас ихэд ичиж тэр хэргийг хариуцаж байсан цагдаагийнхан юу гэж бодсон бол доо гэж өөрөө өөрөөсөө асуужээ. Тэд өөрийнх нь тухай юу гэж бодох бол. Түүнээс хойш ер нь түүний утас амар заяагаа үзсэнгүй дээ. Радио, зурагт, хэд хэдэн сэтгүүлийн газар. Бусдад хүндэтгэлтэй хандах үүднээс тэр тэдэнд үгүй гэж хэлэхийг хүссэнгүй. Мөн түүнчлэн энүүгээр жаахан мөнгө ч гэсэн олох боломжтой байжээ. Тэгээд тэр гол дүрдээ орж, цагдаагийн газрыг ч магтав.
- Чи ч бяцxан баатар болжээ гэж Шропшир радиогийн дижи Нигелийн юу хийгээд байгааг ойлгосон байртай нүдээ ирмэнгээ хэлжээ. Харин одоо тэр өөрөө ингэхэд би юу хийгээд яваад байна аа? гэж бодлоо.

_________________
Sakura


Top
   
PostPosted: Nov.02.16 10:32 pm 
Offline
Цоглог Гишvvн
Цоглог Гишvvн
User avatar

Joined: Jul.30.06 7:33 am
Posts: 347
Location: Holland
Утасдсан дуудлагуудын нэг нь Зурагтын холбооноос байв. Тэд барилгын ажлын үеэр олдсон оршуулгын газрын тухай олон ангитад зориулж туршилтын дугаар хийж байжээ. Гол санаа нь ухаж гаргасан булшны үлдэгдлүүдээс ямар хүмүүс байсан, тэд яаж нас барсан мөн тэд юу туулж өнгөрүүлснийг гаргаж ирэх явдал байлаа.
Түүн рүү утасдсан ерөнхий найруулагч Лисеттэ оршил хэсгийг харчихаад түүнийхээр бол Нигел тохироно гэж хэлжээ. Тэд Оксфорд гудамжны кофешопт уулзалдаж, caffe-lattе -аас тааламжтай мэдрэмж авангаа тэр түүнд төлөвлөгөөгөө танилцуулж түүнийг зураг авалтны шалгарүүлалтанд ороод үзээч гэлээ. " Яагаад болохгүй гэж" тэр боджээ. Энэ нь өнгөрсөнд бусдын хэрэгт хушуугаа дүрж байснаа зогсоох аятайхан боломж байлаа. Ер нь бол илүү их мөнгө олж бас олны танил болно гэсэн үг. Юуны өмнө тэр түүний нэрлэснээр фото зурган дээр сайхан гардаг, царайлаг тачаангуй залуухан түүхч хайж байгаа гэсэнд нь чихрээр шагнуулсан хүүхэд шиг л баярлажээ.

Иймээс тэр одоо арваннэгдүгээр сарын жавартай өглөө Кенсал Грийний оршуулгын газар өөрийн чадахгүй байгаа юмаа янз бүрийн оролдлогоор засах гээд зогсож байгаа нь энэ. Хоёр гараа ногоон савхин хүрэмнийхээ халаасанд лав шургуулаад оршуулгын газар руу буцаад алхаж яваа зураглаач Гаи харин их хүлээцтэй юм. Харин Нигел өөрийнхөө хийсэн дөрвөн удаагийн оролдлогууд нь зөөлрүүлж хэлэхэд ямар ч чадвар байсныг гэж мэдэж байлаа.

Гаи камераа мөрөн дээрээ тавиад:
- За алив, бүгдээрээ үргэлжлүүлье гэв.
Нигел тамхиныхаа ишийг өвсөн дээр хаяад гутлынхаа өсгийгөөр өшигчин холдууллаа. Тэр даарснаас чичирлээ. Уул нь тэр өөр хүрэм давхарлаж өмсмөөр байсан ч түүнд ингэж харагдах нь тэдний хүсээд байгаа юм мөн гэж бодогдлоо. Тэр буцаад эхлэх газар руугаа, Алфред Росситерийн, 1829-1892, булш руу алхлаа. Тэр мөрөө тэгшилж гүн амьсгаа аваад эргэж харлаа. Нэг хоёр гурав.
- Үхэгсэд дандаа бидний дэргэд байсан гэж хэлээд алхаж эхэллээ.
- Үргэлж ойрхон....
- Зогс гэж Гаи хашгирав.
- Бас яасан бэ? гэж Нигел бухимдангуй асуувал
- Чи гавлын ясаа мартчихаж гэлээ.

_________________
Sakura


Top
   
PostPosted: Nov.02.16 10:35 pm 
Offline
Цоглог Гишvvн
Цоглог Гишvvн
User avatar

Joined: Jul.30.06 7:33 am
Posts: 347
Location: Holland
Харин Нигел өөрийнхөө хийсэн дөрвөн удаагийн оролдлогууд нь зөөлрүүлж хэлэхэд ямар ч чадвар байсныг гэж мэдэж байлаа.
End aldaatai orchihson baina. Uuchlaarai


Харин Нигел өөрийнхөө хийсэн дөрвөн удаагийн оролдлогууд нь зөөлрүүлж хэлэхэд ямар ч чадваргүй байсныг мэдэж байлаа.

_________________
Sakura


Top
   
PostPosted: Nov.03.16 2:06 am 
Offline
Цоглог Гишvvн
Цоглог Гишvvн
User avatar

Joined: Jul.30.06 7:33 am
Posts: 347
Location: Holland
Үдийн цайнаас арай өмнөхөн Нигел Үндэсний Архивын өөртөө илүү итгэлтэй болдог газраа дахиад байж байлаа. Урьд нь төрсний-, гэрлэлтийн- нас барсан гэрчилгээнүүд байдаг байсан Гэр бүлийн Бүртгэлийн Төв байхгүй болсныг тэр тоосонгүй. Гэрчилгээнүүд одоо Үндэсний Архивт хадгалагдаж байгаа бөгөөд тэр өдөр бүр дүнсгэр Кю, хотжиж байгаа саарал Ислингтон хоёрын хооронд наашаа цаашаа холхих хэрэггүй болжээ.

Энд түүнийг үйлчлүүлэгчиддээ зориулж судлах ёстой төрсний-, гэрлэлтийн- нас барсан баримтууд гээд овоолгоостой ажил ни хүлээж байлаа. Тэр 1894 оны дөрөвдүгээр сард төрөгсдийн баримтуудыг үзэж байхад нэрийг нь хэн нэгэн дуудахыг сонсов, Эргээд хартал тэнд Хэтер Жэнкинс зогсож байлаа.
- Сайн байна уу, Нигел? гээд тэр болгоомжлонгуй инээвхийлэв,
- Ахлах Жэнкинс гэж тэр хариулангаа дотор нь муухайрахыг мэдэрлээ.
- Одоо бол мөрдөгч Жэнкинс гэж тэр хариуллаа.
- Баяр хүргэе!
- Баярлалаа гэж тэр чанга хариулаад:
- Чи ямархуу байна даа? гэв.
- Сайн, харин чи?
- Би их ядарлаа. Би бүхэл шөнөжингөө ажилласан. Куйн Паркт нэг эмэгтэй алагдаж, түүний арван дөрөвтэй охин нь сураггүй алга болчихсон.
- Бурхан минь, ямар аймшигтай юм бэ дээ гэж Нигел хэллээ.
- Магадгүй бид хаа нэгтээ кофе ууж болох болов уу?
Нигел бугуйн цаг руугаа харлаа. арван хоёр жаахан өнгөрч байв.
- Би их л завгүй байна, гэхдээ цайны газар тайван газар жаахан сууж болох байх.

Тэд өөр хоорондоо юу ч ярилгүй цайны газар руу алхлаа. Нигел энэ талаар юу бодохоо мэдсэнгүй. Дөрвөн сарын өмнө энэ эмэгтэй түүний зүрхийг шархлуулсан билээ. Тэд хэд хэдэн удаа болзож, ер нь давгүй байх шиг л байсан. Гэтэл тэр гэнэт л өөрт нь юу ч дуулгалгүй алга болчихжээ. Тэр түүний утасны дуудлагууд, е-майл захиануудад нь хариулсангүй. Тэр бүх л амьдралынхаа турш анх удаа түүн рүү мэссэж явуулжээ. Дараа нь тэр юу болоод байгааг асууж захиа бичсэн. Хараад байхад энд ямар нэг юм болсон бололтой, үгүй бол тэр ер нь орон дотроо их муу сайн байх.
Эцэст нь эмэгтэй түүнд нэг е-майл явуулжээ. Түүний ээж нь гэнэт зүрхний инфарктаар нас барсан, тэгээд тэр нэг хэсэгтээ тайвшрах цаг хугацаа, орон зай хэрэгтэй байна гэх мэт. Тэр үүнийг ойлгоoд түүнд хугацаа өгчээ.

Хэдэн долоо хоногийн дараа тэр эмэгтэй нь хуучин найз залуутайгаа эргээд уулзаж байгааг сонсжээ. Түүний хичнээн их шаналсныг үгээр дүрслэхийн аргагүй байлаа. Гэтэл одоо тэр эмэгтэй энд дахин ирж түүний бүх зовлон шаналал нь сэдрээд ирэв. Тэр ч гэсэн түүний хэрхэн шаналж байгааг анзаарсан бололтой.
- Чи намайг энд юу хайж яваа юм бол гэж гайхаж байгаа байх гээд Хэтер сандал дээр суунгаа жирийн бус инээмсэглэв.
- Мэдээж гэж тэр хэллээ.
- Фостер бид хоёр...
- Фостер? Тэр яасан, зүгээр үү? гэж түүний яриаг таслав.
- Тэр энэ долоо хоногоос ажилдаа эргээд орсон. Тэр хаашаа ч яваагүй юм шиг , өөрөөр хэлбэл эндээ л байсан юм шиг л байгаа. Яахав зүгээр, бид яагаад тэр эмэгтэй алагдсаныг, түүний охин нь хаана байж болохыг олох найдлагатай хохирогчийн талаар аль болох их мэдээлэл цуглуулах гэж хичээж байна. Бид бас сурвалжлагч нарт мэдээлэхээс өмнө түүний гэр бүл, ойрын хамаатан саданг олж мэдэгдэх хэрэгтэй байна. Гэвч бидэнд нэг асуудал байна.
- Тэр нь юу юм бэ?
- Энэ эмэгтэй өнгөрснөө их сайн нууж байжээ. Бүр түүний хуучин нөхөр нь ч энэ талаар юу ч мэдэхгүй гэсэн. Тэгээд бидэнд түүний аав ээж ах эгч зэргийнх нь талаар бидэнд мэдүүлэхийн тулд чамайг шидэт дохиураараа даллахгүй юм болов уу гэж бид өөрсдөөсөө асуулаа л даа. Мэдээж үүний тулд чамд төлөх болно.

- Би бол нэг талын хүн шүү гэж Нигел илэн далангүй хэлэв. Хэтер түүнд Кэти Дракэгийн тухай байгаа бүх мэдээлэл, мөн түүний жинхэнэ овгийн нэрийг өглөө. Пратт гэж тэр тэмдэглэлийн дэвтэртээ бичээд
- Би чамд энийг утсаар дамжуулах уу? Чиний дугаар чинь ингэхэд хэвээрээ юү? гэв.
- Уул нь би чамайг ажиллаж байхад дэргэд чинь байж болох байх гэж найдсан юмсан, тэгээд би үүнийг утсаар дамжуулж чадна. Тэр охин сураггүй алга болсон болохоор энэ бол маш яаралтай хэрэгтэй байгаа юм. Түүний царай нь хувьcxийж
- Чи намайг дэргэдээ байлгамааргүй байна уу? гэлээ.

_________________
Sakura


Top
   
PostPosted: Nov.03.16 3:21 am 
Offline
Цоглог Гишvvн
Цоглог Гишvvн
User avatar

Joined: Jul.30.06 7:33 am
Posts: 347
Location: Holland
Тэр эргэлзэж байлаа.
- Миний хувьд бол ч зүгээрээ гэж тэр худлаа хэлэв.

Хэтер урагшаа тонгойгоод алгаа түүний гар дээр тавиад
- Нигел, би чамд дараа яг чухам юу болсны учрыг тайлбарлаж өгнө. Гэхдээ одоо биш гэлээ.
Нигел цайнаасаа нэг балгалаа. Тэгээд юу гэж бодохоо ч мэдэхгүй байв.
Гэхдээ нэг л юмыг тодорхой мэдлээ: нэг эмэгтэй алагдсан, нэг охин сураггүй алга болсон. Тэр үүнд туслахын тулд чадах бүхий л зүйлээ хийх болно. Одоо бол өөрийнхөө юу мэдэрч байгаагаа бодож гансарч байх цаг биш.
- За тэгээд эхлэх үү дээ гэж тэр хэллээ. Нигел төрсний- , хуримын- , нас барсны акт баримтуудыг шүүж Кэти Дракэ буюу жинхэнэдээ Кэти Пратт нь Кэнт дэх Шүүбүринэст Роберт болон Вера Пратт хоёрын ганц хүүхэд Кeтрин Мери гэгч болохыг олж тогтооход нэг цаг зарцуулжээ.
Түүнийг дөрвөн настай байхад аав нь уушигны үрэвслээр өөд болжээ. Нэг жилийн дараа ээжийг нь аавынх нь хажууд оршуулсан байна, шалтгаан нь зүрхний оёг.
Хэтерийн царай нь хувьсxийгээд:
- Хөөрхий жаал. Магадгүй ээж нь уйтгар гунигаасаа болж нас барсан байх гэлээ.
- Тийм ч байж болох юм гэж Нигел хэлэв.
- Тэр үед охин үрчлэгдсэн байж магадгүй юм.
- Хэн түүнийг үрчилж авсныг бид мэдэж чадах болов уу?
- Хэрэв үрчлэгчийн нэрийг мэдэж байвал үрчлүүлсэн хүүхдүүдийн гэрчилгээнээс олж болох юм. Харамсалтай нь бид үрчлэгчийн нэрийг мэдэхгүй. Гэхдээ юутай ч бүртгэлд нэг хайгаад үзье.

_________________
Sakura


Top
   
PostPosted: Nov.03.16 4:27 am 
Offline
Цоглог Гишvvн
Цоглог Гишvvн
User avatar

Joined: Jul.30.06 7:33 am
Posts: 347
Location: Holland
Тэр Кэтигийн төрсөн жилийн бүртгэлийн хуудаснуудыг эргүүллээ.
- Ингэхэд чи бас үрчлүүлсэн биз дээ? гэж Хэтер хэлэв.
Тэр толгой дохилоо.

- Барнес гэдэг чинь чиний үрчилж авагчдын нэр үү эсвэл төрөлх нэр чинь юм уу?
- Үрчилж авагчдын нэр. Миний төрөлх нэр бол Вилкинсон.
- Чи яагаад тэр нэрийг авч үлдээгүй юм?
Тэр мөрөө хавчснаа:
- Бүгд л намайг үрчилсэн нэрээр минь мэддэг. Үүнийг өөрчлөх ямар нэгэн тодорхой шалтгаан байгаагүй. Нигелд толгой дундуур нь татаад авсан юм шиг эвгүй мэдрэмж төрлөө. Хэрвээ тэр хэн түүний эцэг эх байсан, яагаад түүнийг орхисныг мэдэх юм бол тэдний нэрийг шууд өөртөө авах байлаа. Гэхдээ тэр Вилкинсон гэж өөрийнх нь жинхэнэ нэр мөн эсэхийг ч мэдэхгүй.
Үрчлэлтийн бүртгэлд Кэтрин Пратт эсвэл Дракэгийн талаар ямар ч мэдээлэл байсангүй.
- Ингэхэд түүнтэй юу тохиолдсон байхав?
Нигел мөрөө хавчаад:
- Магадгүй түүнийг авга эгч эсвэл эмээ өвөө нь гэртээ аваад гэр бүлийн үрчлэлтээ албан ёсоор бүртгүүлээгүй байж болно. Хэрвээ чи хүсвэл түүнд авга нагац ах эгч нар байсан үгүйг шалгаж өгч чадна.
Хэтер бодолхийлснээ:
- Хэрвээ түүний нас барсныг олонд ил болгохоос өмнө түүнд эхэлж мэдэгдэх хэрэгтэй ойрын хамаатангууд байсан бол хэрэг болох байсан юм. Гэвч тэр хэзээ ч өөрийнхөө хэрхэн өсч торнисон талаар ярьж байгаагүй болохоор түүнтэй дотно харьцаатай хэн нэгэн байгаагүй байх. Энэ нэг л ер бусын байна. Тусалсанд баярлалаа гэлээ.

_________________
Sakura


Top
   
PostPosted: Nov.03.16 5:29 am 
Offline
Цоглог Гишvvн
Цоглог Гишvvн
User avatar

Joined: Jul.30.06 7:33 am
Posts: 347
Location: Holland
Нигелд ямар нэгэн юм хэлэх ёстой юм шиг мэдрэмж төрлөө.
- Би чамайг охиныг олно гэдэгт итгэж байна. Ингэж хэлсэн нь сайн юм болжээ гэдгийг тэр мэджээ.

Хэтер цүнхээ авч явахад бэлэн болоод түүн рүү инээмсэглэв.
- Би ч гэсэн итгэж байна гэж тэр хэллээ. Нигел түүний дуу бага зэрэг тайвширсан байхыг сонслоо.
- Тооцоогоо явуулахдаа...
Тэр гараа өргөлөө.
- Хэрэггүй. энэ бол үнэгүй гэсэнд.
- Нээрэн үү? гэлээ.
Тэр толгойгоо дохилоо.
- Тэгвэл яахав. Их баярлалаа. За би ингээд явлаа гэж тэр хэлээд хаалга руу зангав.
- Бас дахин баярлалаа.
- Ажилд чинь амжилт хүсье. Бусдад нь ч гэсэн.
Тэр дахин найрсгаар инээмсэглэлээ гэж тэр бодлоо. Хэтер цүнхээ мөрөндөө тохоод эргэлээ.
Нигел түүнийг цааш явахад араас нь харсаар хоцров.

_________________
Sakura


Top
   
PostPosted: Nov.04.16 2:32 am 
Offline
Цоглог Гишvvн
Цоглог Гишvvн
User avatar

Joined: Jul.30.06 7:33 am
Posts: 347
Location: Holland
3.
Лондон нэг том сагсанд байгаа мэт харагдана.
Фостер дээврийн хонгилд байрласан Наоми Бэкингэмийн унтлагын өрөөний цонхны дэргэд үүлтэй бүрхэг тэнгэр рүү цоройн харагдах дээвэр яндангууд, моднуудыг ажиглан зогсож байв.
Охин энэ саарал бүүдгэр хотын хаана нь байгаа бол гэж тэр бодлоо. Тэр амьд байгаа болов уу? Тэр бугуйн цаг руугаа харлаа. Охин сургуулиасаа гарч явснаас хойш аль хэдийн хорин дөрвөн цаг өнгөрчээ. Тэгэхэд түүнийг сүүлчийн удаа хэн нэгэн харжээ. Туршлагаас харахад хэрвээ тэр хулгайлагдсан бол хэдхэн өдрийн дотор үхнэ гэдгийг тэр мэдэж байв. Гэхдээ түүний цогцос олдоогүй байгаа болохоор бас найдвар байна гэсэн үг.
Түүнийг нэрийг нь үл санах нэгэн залуу хүүхэн шиг Английн кино од цэнхэр нүдээрээ анхааралтай ажиглахыг нь хараад буцаж эргэлээ. Наомигийн ширээн дээр байсан шинэ компютерийг шалгахаар аваад явжээ. Энэ дээр одоо зөвхөн хэдэн ном, гэрэл зурагнууд, үзэг харандаатай ягаан хуванцар аяга л байлаа. Цаашилбал өрөөнд гар хүрээгүй юмнууд байлаа: түүний хураагаагүй ор, асар том шүүгээнээс гаргаж шалан дээр тарааж хаясан хэдэн хувцаснууд, стерео хөгжим тоглуулагч, СД-тэй тавиур мөн гоо сайхны хэрэгслүүд болон ариун цэврийн бүтээгдэхүүнүүд хийсэн таглаатай ширээ. Фостер нэг шургуулгатай шүүгээний дэргэд очив. Дээд талын шургуулга дотуур хувцсаар дүүрэн ажээ. Тэр шургуулгыг хурдан буцааж хаав. Хоёр дахь болон гурав дахь шургуулганд хувцаснуудыг чихэж хийжээ. Тэр гурав дахь шургуулгыг буцаан хаах гэтэл түүний харцанд нэг богино цамцны доор байсан зузаан хар дэвтэр туслаа.
Тэр дэвтрийг бээлийтэй гарныхаа эрхий долоовор хурууныхаа завсар болгоомжтой хавчиж авлаа - шинжилж судлах ажил дуусаагүй ажээ. Түүний зүрх гэнэтхэн хурдан хурдан цохилж эхэллээ. Тэр эхний хуудсыг эргүүллээ. Энэ бол түүний сүүлийн хагас жилд, долдугаар сарын сүүлээс цэнхэр балаар гаргацтай бичсэн өдрийн тэмдэглэл байв.
Тэр ширээн доороос сандал татаж аваад дээр нь суув. Тэмдэглэлд тэр өнгөрсөн зун түүний насныхны өдөр тутам хийдэг зүйлүүд, найз охидуудтайгаа хийсэн бяцxан хэрүүл маргаанууд, хөвгүүдийн тухай бодол, өөрийнхөө гадаад төрхдөө анхаарал тавих гэх мэтийг бичсэн байлаа.
Хаанаас нь ч харсан Наоми Бэкингэм түүний насны бусад охидуудтай адил өөр юманд санаа зовдоггүй байсан бололтой. Хэдэн битүү утгатай өгүүлбэр товчилсон үгнүүд нь анхаарал татахааргүй, утга агуулга нь ч ойлгомжтой байв.
Тэр хэдэн сарыг алгасаад ээж нь алуулж өөрөө алга болсоноос өмнөх долоо хоногийн тэмдэглэлүүдийг уншлаа. Яг аллага болохоос хоёр долоо хоногийн өмнө бичсэн зүйл түүний анхаарлыг татлаа.
Тэр хэдэн сарыг алгасаад ээж нь алуулж өөрөө алга болсоноос өмнөх долоо хоногийн тэмдэглэлүүдийг уншлаа. Яг аллага болохоос хоёр долоо хоногийн өмнө бичсэн зүйл түүний анхаарлыг татлаа.

Ээж намайг гэртээ ирэхэд дахиад л уучихсан байлаа. Би бүр ичиж үхэх нээ.
Oройн зугаалгын дараа Т, Л хоёртой хамт гэртээ ирэхэд тэд ээжийг харчихсан.
Ийсүс минь гэж. Тэр бүр үг ч хэлж чадахааргүй шал согтуу байсан, зөвхөн ойлгомжгүй
бувтнаад л. Өнөө өглөө намайг сургууль руугаа явахад тэр надад юу ч хэлээгүи.
Тэгээд намайг гэртээ буцаж ирэхэд тэр пицца захиалсан, өөр юманд ч анхаарч
чадахааргүй их завгүй байлаа гэж хэлсэн. Гэвч тэр дараа нь бараг нэг бүтэн шилийг
уучихсан...

Хоёр өдрийн дараа дахиад ээжийнх нь тухай хэсэг байлаа.

Би ээждээ санаа их зовж байна. миний бодлоор тэр ямар ч аз жаргалгүй байна.
Өчигдөр орой тэр орондоо уйлж байхыг би сонссон гэдэгтээ итгэлтэй байна.
Дотогшоо ороод юу болсныг асуумаар л байлаа. Гэхдээ тэгээгүй. Өнөө өглөө
түүнээс ямар нэг юм болоогүй биз гэж асуухад тэр түгдэрснээ бүх юм зүгээрээ
гэж хэлсэн. Юу болоод байгаа юм бол доо. Гэхдээ л тэр жаахан болгоомжлоод
байх шиг, учир нь намайг Л-ийнхээс буцаж ирэхэд хэдэн хундага у. дарс уугаад
жаахан тайвширснаа: "Хонгор минь, миний төлөө санаа бүү зов доо"гэлээ.
Тэгээд ажилгүйгээсээ гуниглаж, жаахан хэцүү байсан ч бүх юм ард хоцорсон,
одоо зүгээрээ гэж хэлсэн. Бид хагас сайнд Тате Модерн руу явж өдрийн хоол
хамт идэхээр тохирлоо. Тэр гадагшаа бараг гарахаа байчихсан болохоор энэ нь
надад сайхан санагдлаа. Урьд нь түүнд зөндөө их найзууд байсан боловч
тэдэнтэй уулзахаа бүр больчихсон. Тэр хэдийгээр санаа бүү зов гэж хэлсэн ч
тэр заримдаа их л гунигтай харагдаж байгаа учир миний санаа зовоод байна.

Долоо хоногийн дараа аллагаас дөрвөн хоногийн өмнө нөхцөл байдал арай дээрдсэн байсан бололтой.
Ээж үнэхээр дээрдэж жаргалтай байгаа бололтой. Би түүний долоо хоногийн
турш юм уухыг харсангүй. Гэрт анх удаагаа л архи дарс харагдсангүй
Энэ талаар би юу бодож байна гэж үү? Би түүнд кофе чанаж өгье гэтэл
тэр "Үгүй, би дахиж кофе уухгүй" гэлээ. Тэр гаатай цай уумаар байна гэнэ!
Хөөе! Хадагтай Кафеин ингэж хэллээ гэж үү!! Өөр гаригаас ээжийн орыг эзлэх
нэгнийг явуулсан юм шиг л байх чинь. Тэр их хөгжилтэй, арваннаймт шиг байна.
Гэхдээ жаахан зайгаа барьсан байдалтай. Тэр өчнөөн олон жил гадагшаа гарч
байгаагүй юм чинь лав эр хүнтэй уулзаагүй. Магадгүй ажилтай болсон юм
болов уу? Найдаж л байна шүү. Би согтуу - бувтнасан - орноосоо - босохгуй - ээж - ийн
оронд энэ эрүүл саруул - миний - бие - бол - миний - суварга - ээж - тэй баймаар байна.

Тэр алга болохын өмнөх орой, сүүлчийн тэмдэглэл нь түүний арвандөрвөн насны ойн тухай байлаа. Фостер бага зэрэг инээмсэглэснээ уншлаа.
" Ийсүс минь! 14! Би хөгширчихсөн юм шиг санагдаж байна! ". Цааш нь тэшүүрээр гулгахаар явах тухайгаа бичжээ, тэгээд өөр юу ч байсангүй.
Тэр өдрийн тэмдэглэлийг хаагаад түүний өчнөөн их хайрладаг байсан ээж нь алагдаад одоо өөрөө хаа нэгтэй үхээд булагдчихсан байж магадгүй ирээдүйн бүх амьдрал нь өмнө нь гэрэлтэж байсан арван хэдтэй хөгжилтэй охины тухай бодоод гунигтай боллоо.
" Амьдрал ч бэрх юм даа" гэж тэр дотроо бувтнав.
- Чи надад хэлэх хэрэгтэй.
Тэр өндийн харлаа, Хэтер. Тэр мэдэгдэлгүйгээр орж ирээд дэвтрийг харжээ.
- Алга болсон охины өдрийн тэмдэглэл гэж тэр баталлаа.
- Ямар нэг онцгой юм илрүүлэв үү?
Тэр мөрөө хавчлаа.
- Дракэ их уудаг байжээ, гэхдээ сүүлийн долоо хоногт тэр гэнэт илэрхий өөрчлөгдөж дусал ч амсаагүй байна.
- Үүнд ямар нэг холбоо байна гэж чи бодож байна уу?
- Байж болох л юм. Наоми өдрийн тэмдэглэлдээ энэ нь магадгүй ажилтай холбоотой байх гэж бичсэн байсан. Хэн нэгэн түүний агентлагтай ярьсан уу?
- Тийм ээ, Энди Дринквотер, Тэр түүнийг нэг удаа кинонд дуу оруулсан, гэхдээ энэ жил үлдсэн хугацаанд нь өөр ажил хийгээгүй гэж сонссон байна лээ. Мөн хуваарьт нь юу ч байгаагүй гэнэ.
- Тэгвэл энд онцгой юм алга шив дээ.
- Ямар нэг залуу ч юм уу?
- Өдрийн тэмдэглэлээс харахад энэ талаар бид мартах хэрэгтэй байх. Наоми ээжийгээ хэдийн олон жил гадагшаа гарч байгаагүй гэж бичсэн байна. Гэхдээ энэ арван хэдтэй охины хэтрүүлэг ч байж болно.
Одоо Хэтер мөрөө хавчих ээлж нь иржээ.
- Тэр зүгээр амьдралаа өөд татахыг хүссэн байх.
- Чиний зөв байж магадгүй. Түүний ойрын төрлийнхнийг олж мэдэх хэн нэгэн байна уу?
- Тэр үрчлүүлсэн. Гэхдээ албан ёсоор биш, төрөл садан ах дүү, эсвэл найз нөхөд нь үрчилж авсан байх гэж Барнес хэлсэн.
Барнес? Тэр дандаа л Нигел гэдэг байсан гэж бодлоо. Энэ өөрт нь хамаагүй ч тэр тэдний хооронд ямар нэгэн харьцаа байна гэдгийг мэдэж байсан. Тэд өөр хоорондоо муугүй байх гэсэн арай өөр бодол түүнд байсан юмсан. Өвдөлт, шаналал мэдрэхгүйгээр бие биенээ таньж мэдэх ч гэх юм уу. Ажаад байхад юм болсонгүй бололтой дог. Ямартай ч энэ нь нэг их удаан үргэлжилсэнгүй. Фостер түүнийг хуучин амраг, Өмнөд Хүн амины хэлтсийн цагдаатай дахиад уулзаж байгаа гэж сонсжээ. Магадгүй энэ түүнийг ажилдаа эргэж ороход тэр яагаад нэг л өөр байсныг тайлбарлаж болох юм. Дуу муутай, идэвхгүй.
- Тэр ямар байна? гэж тэр асуув.
- Сайн байна лээ. Тэр сулхан инээмсэглэлээ. Тэр ямар нэг зурагтын нэвтрүүлгийн туршилтанд оролцож байгаа гэсэн. Үхэгсдийг ухаж гаргадаг.
- Хэн үүнийг одоо сонирхдог байна аа? Фостер үл тоомсорлов.
- Чи зурагт нэг их үздэггүй байх, тээ? гэж Хэтер хэллээ.
Тэр мөрөө хавчснаа цонх руу очиж гадагшаа харлаа. Гудамж хоосон, чимээ аниргүй байв.

_________________
Sakura


Top
   
PostPosted: Nov.04.16 5:24 am 
Offline
Цоглог Гишvvн
Цоглог Гишvvн
User avatar

Joined: Jul.30.06 7:33 am
Posts: 347
Location: Holland
Тэд нэг километрийн тойрог доторхи бүх оршин суугчидтай очиж уулзжээ. Одоо хүртэл тэдэнд зөвхөн нэг л юм тодорхой байлаа. Бие биенээ танихгүй хоёр хүн үдийн үед дөрвөн цагийн орчим нэг цагаан хүргэлтийн машин гудамж руу орж ирэхийг харжээ. Тэд тэр машин Дракэгийн байшингийн ойролцоо зогсож байсныг харсан гэжээ. Тэр хоёрын хэн нь ч уг машины буцаж явахыг хараагүй гэнэ. Нэг баг өөр юм байгаа эсэхийг хамгаалалтын камерын бичлэгт шалгаж байгаа. Гэвч цаг явсаар, секунд өнгөрөх бүрт Наоми Бэкингэмийг амьд олох найдвар багассаар.


Цогцос хатгалах байрны үнэр хуучин хэвээрээ байх шив гэж Фостер тэр орой Хэтертэй хамт задлангийн өрөө рүү явж байхдаа бодлоо. Үхдлийн эхүүн үнэр үнэр дарагч, халдваргүйжүүлэх бодисны үнэрт ч дарагдахгүй ажээ. Тэр алхах чимээ цуурайтдаг плитадсан шал, ариутгасан гялалзсан зэвэрдэггүй ган төмрөн багажууд, зүрх сэтгэлд шууд нэвтрэх дотор давчдам нам гүм, хүйт даасан орчинг үнэхээр санагалзаж байсангүй. Гэвч тэр охиныг хулгайлж авч явсан Кэти Дракэгийн алуурчинг олох ангуучлал эндээс л эхлэнэ гэдэгт итгэжээ.


Нэг туслах Кэтигийн цогцсыг битүүлж оёод завгүй байлаа. Эдвард Карлисл Фостерт түр хүлээх хэрэгтэйг анхааруулаад дараа нь хоёр мөрдөгчид юу олсноо хэллээ. Задлан шинжээч:
- Үхлийн шалтгаан нь агаар дутагдал гэв.
Фостер маш их гайхснаа:
- Тэр эхлээд боомилогдсон байх нь уу? гэж асуув.
Карлисл толгойгоо хурдан хурдан дохиод:
- Ямар ч эргэлзээгүй гэлээ. Тэр эмэгтэйн хүзүү рүү заагаад:
- In situ. Цуснаас болоод түүний хүзүүний арьс бага зэрэг язарсан нь харагдахгүй байгаа юм, гэхдээ энэ огтолсон шархны дээд талд тодорхой харагдаж байна.
Фостер өөрөө урагш тонгойгоод түүний хоолойг хөндлөн ярсан шархны дээр нэг бүдэг улаан зураас байхыг олж харлаа.

- Хэлний угийн яс хугарсан, бамбай булчирхайн мөгөөрс, төвөнхний толгой их гэмтсэн. Гэмт хэрэгтэн их тэнхээтэйгээс харахад эрэгтэй хүн гэдэг нь тодорхой байна.
Ямар ч гэсэн Наоми Бэкингэм ээжийгээ хороосон байж магадгүй гэсэн таамаглалыг үгүйсгэж чадлаа гэж Фостер бодлоо.
- Миний хэлээд байгаа арьсны язралт өнгөцxөн байгаа болохоор нүүр гарын алчуур эсвэл хүзүүний ороолт хэрэглэсэн болов уу гэж би бодож байна.
Фостер алуурчин мөрөө балласан гэдгийг мэдэж байгаа ч шинжээчийн багт Кэти Дракэгийн гэрт байгаа бүх хувцас, бөс даавууг шалгах үүрэг даалгавар өгөхөөр шийдлээ.
- Түүний хүзүүн дэх шархны талаар хэлэх юм байна уу? гэж тэр асуув.
- Түүнийг үхсний дараа огтолсон гэж Карлисл хариу өглөө.
- Хоолойн артерийн судас, хүзүүний венийн судаснууд нь гэмтээгүй, тэгэхээр шарх тийм их гүн биш. Харагдаж байгаагааc нэг билэг тэмдгийн чанартай юм уу гэмээр. Чиний олох алуурчин ямартаа ч баруун гараа ашигладаг. Нуруун нь бас хөхөрсөн няцарсан байсан.

_________________
Sakura


Top
   
PostPosted: Nov.04.16 6:34 am 
Offline
Цоглог Гишvvн
Цоглог Гишvvн
User avatar

Joined: Jul.30.06 7:33 am
Posts: 347
Location: Holland
Нуруун нь бас хөхөрч няцарсан байсан. Би зуун хувь итгэлтэй биш байгаа ч тэрийг гэрт нь алаад гадагшаа чирч гаргасан байх, дараа нь хоолойг нь огтолсон.

Фостер эндээс юу ч ойлгосонгүй. Ихэнх алуучид цогцсыг нуух гэж их хичээдэг. Гэтэл энэ болохоор бүр эсрэгээр цогцсыг гэрээс чирч гаргаад хэн ч олж харж чадахаар цэцэрлэгт ил орхисон байдаг.
- Байшинд цусны ул мөр байгаагүй. Харин цэцэрлэгт бол их байсан гэж Фостер хэллээ.
Карлисл бодлогошронгоо толгой дохив.
- Цогцосны нуруун дээрх толбонууд түүнийг гадагшаа чирч гаргасныг баталж байгаа юм. Миний түрүүн хэлснээр алуурчин түүнийг гэрт алаад гадагшаа чирч гулдарч гаргасан, тэгээд тэнд хоолойг нь хэрчсэн гэж би тодорхойлж чадна.

Бид ч ер нь урагш ахихгүй нь дээ гэж Фостер бодоод:.
- Бэлгийн харьцаанд орсон гэх шинж байна уу? гэж асуув.

Кэти Дракэ алуурчнаа гэртээ оруулаад, унтлагынхаа өрөө рүү дагуулж орсон уу, эсвэл алуурчин түүнийг хүчээр чирсэн юм болов уу? Тэр алуурчны дайралтад цочирдсон уу эсвэл зүгээр л буугаад өгчихөв үү? Тэд одоохондоо эмэгтэй хэдийгээр бүх хувцастайгаа байсан ч энд ямар нэг бэлгийн харьцаа байсныг үгүйсгэж чадаагүй байгаа билээ.
Карлисл толгойгоо сэгсэрлээ.
- Тэр тал дээр юу ч байгаагүй.
Фостерийн тархинд янз бүрийн хувилбарууд орж ирж байлаа. Наоми гэртээ харьж ирснээр алуурчинд саад болсон уу? Тэрнээс болоод түүнийг хулгайлав уу? Гэхдээ алуурчинд түүнийг шууд алчих боломж байсан. Яагаад алуурчин баригдахаас айлгүй түүнийг авч явж энэ эрсдэлтэй алхмыг хийсэн юм бол?

_________________
Sakura


Top
   
PostPosted: Nov.04.16 8:23 am 
Offline
Цоглог Гишvvн
Цоглог Гишvvн
User avatar

Joined: Jul.30.06 7:33 am
Posts: 347
Location: Holland
- Тэр ойролцоогоор хэдэн цагт алагдсан юм бол?
- Яг тодорхойлоход хэцүү, гэхдээ миний тодорхойлж байгаагаар үд дундын үед л болсон.
Тэгэхээр Наоми алуурчинд саад болсон байх боломжтой. Гэрт ноцолдсон гэх ул мөр олдоогүй. Наоми хулгайлсан хүнээ бас таньдаг тэгээд ээжийгээ гадаа үхчихсэн хэвтэж байгааг мэдэлгүй сайн дураараа түүнтэй хамт явсан гэж хэлэхээр байна даа.
- Би цусны дээж хор судлал руу илгээсэн. гэж Карлисл хэлэв.
- Элэг өөхөлсөн, элэгний өвчин эхний шатандаа, шалтгаан нь хохирогч архаг архичин байсан. Гэхдээ ер нь эмэгтэй бие сайтай байсан. Өглөөний цайнаас хойш тэр юу ч идээгүй байсан.
- Тэр гар хөлнийхөө хумсыг хэзээ будсан юм шиг байна? гэсээр Хэтер тэр хоёрын дундуур орж ирлээ.
Карлисл мөрөө хавчисxийв. Хэтер харахаар урагшиллаа.
- Минийхээр бол нэг их удаагүй бололтой, цэвэрхэн харагдаж байна. Түүнийг бид анх олоход нүүрээ маш их будсан байсан, сормуусны тушь, суурь крем, уруулын будаг... Түүний хувцаснуудыг чи яасан бэ? гэж тэр Карлислээс яаран асуулаа.
- Хувцаснуудыг одоохон шинжээчийн баг руу явуулна. Миний бодлоор тэp юмc энд хаа нэгтээ уутанд байгаа.
Тэр энэ нь үнэн эсэхийг харахаар туслагч нар руугаа эргэв. Уутыг авчирч өглөө. Хэтер бээлий өмсөөд уутыг авч ширээ рүү очоод доторхийг нь асгав. Фостер түүнтэй хамт харлаа.
Хэтер цусанд будагдсан богино цамц богино банзалд анхаарлаа хандуулсангүй, гялалзсан жижиг чулуун шигтгээнүүдтэй хар хөхний даруулгыг эрхий долоовор хурууныгаараа хавчиж авав.
- Та да гэж тэр Фостер лүү эргэж хараад хэллээ.
- Шигтгээтэй push uр - хөхний даруулга. Даваа гаригийн үд дунд гэртээ ийм юм өмссөн байх нь лав жирийн юм биш. Миний бодсоноор тэр ямар нэгэн юманд бэлтгэж байж.
Наоми Бэкингэм алдсан байжээ. Түүний ээж ямартаа ч эр хүнтэй үүлздаг байжээ.

_________________
Sakura


Top
   
PostPosted: Nov.04.16 8:28 am 
Offline
Хэлээд баршгvй их цолтой
Хэлээд баршгvй их цолтой

Joined: Sep.10.09 9:45 am
Posts: 479
Location: Төв цэгт
Уншиж байгаа шүү. Номоо заавал дуусгаарай. Энд Сидни Шелдоны номноос бусад ном хэзээ ч бүрэн ордоггүй болоод удаж байгаа болохоор хүмүүс шинэ ном эхлүүлэхдээ муу болсон. Ороод дууссаны дараа зөндөө хүмүүс унших байхаа.

_________________
Энхрий хайрт эх орныхоо төлөө


Top
   
PostPosted: Nov.04.16 5:02 pm 
Offline
Цоглог Гишvvн
Цоглог Гишvvн
User avatar

Joined: Jul.30.06 7:33 am
Posts: 347
Location: Holland
KillerS wrote:
Уншиж байгаа шүү. Номоо заавал дуусгаарай. Энд Сидни Шелдоны номноос бусад ном хэзээ ч бүрэн ордоггүй болоод удаж байгаа болохоор хүмүүс шинэ ном эхлүүлэхдээ муу болсон. Ороод дууссаны дараа зөндөө хүмүүс унших байхаа.



Баярлалаа. Анх удаа орчуулаад оруулж байгаа болохоор жаахан удаан байгаа шүү. Хичээж л байна. Алдаа оноо байвал хэлээрэй.

_________________
Sakura


Top
   
PostPosted: Nov.04.16 5:05 pm 
Offline
Цоглог Гишvvн
Цоглог Гишvvн
User avatar

Joined: Jul.30.06 7:33 am
Posts: 347
Location: Holland
Салли Дарлингхортс, Кэтигийн сайн найз, Кентиш Таунд жижиг цувраа байшинд ажээ. Дарлингхорст бүхэл өдөрхин гэртээ байсангүй, орой л гэртээ ирэв. Тэр энэ хооронд Кэти Дракэгийн нас барсныг мэдсэн бөгөөд тэр цочирдсноосоо болж цонхийж цайсан байлаа. Фостерт түүний царайлаг төрх байдал нэг л танил байлаа, магадгүй хаа нэгтээ зурагтаар харсан байх. Тэр Фостер Хэтер хоёрыг угсаатны урлагийн бүтээлүүд: инээмтгий маскнууд, модон хөшөөнүүд, ханан дээрээ өнгө алаглуулан будсан бүтээлэг алчуурнууд дүүрэн зочны өрөөндөө оруулав. Энд хүж, тамхины үнэр нэвт шингэжээ. Тэр буйдан дээрээ очиж суугаад дуусахааргүй их .....янжуурнуудаас эхнийхийг нь асаалаа.Фостер Дарлингхорстоос уучлалт гуйгаад найз нь нас барсанд эмгэнэлээ илэрхийлэв Тэр янжуураа гүн сороод нүд рүү нь унжаад байсан цайвар шаргал туг үсийг хойш нь иллээ.
- Аймшигтай гэж тэр яруу тунгалаг хоолойгоор хэлэв.
- Үнэхээр аймшигтай. Наомигоос сураг байна уу?
Фостэр зориг муутайхан толгой сэгсрэв. Хэтер ирсэн шалтгаанаа тайлбарлалаа. Тэд алуурчныг олох сэжүүр гаргахын тулд Кэтигийн амьдралыг нарийн тодорхой мэдэхийг хүслээ.
- Та нар юу мэдэхийг хүсээв?
- Тэр ямархуу хүн байсан бэ? гэж Фостер асуулаа.
- Хөөх, ямар гээчийн асуулт вэ. Тэр ямар хүн байсан бэ? гэнэ үү гэж тэр хэллээ.
Кэтигийн найз харцаа буруулснаа бодолдоо живэх шиг болов.
- Тэр үнэнч, итгэмтгий байсан. Тэр маш сайн ээж, сайн найз, бас бурхан мартчихсан болохоос биш сайн жүжигчин байсан.
- Түүнийг хэзээнээс таньдаг болсон бэ? гэж Фостэр асуув.
- Арванзургаан жил. Тэгэхэд тэр хорин хэгтэй, би хоёр насаар эгч байсан. Бид "Зуушны Өдрүүд" -ийн тоглолтын давталттай байсан юм. Үнэн аймшигтай хэсэг. Бид хичнээн их инээлдсэн гээч. Тэр үед бид хоёр хоюулаа Лондонд ирээд - Тэр үнэнч, итгэмтгий байсан. Тэр маш сайн ээж, сайн найз, бас бурхан мартчихсан болохоос биш сайн жүжигчин байсан.
- Түүнийг хэзээнээс таньдаг болсон бэ? гэж Фостэр асуув.
- Арван зургаан жил. Тэгэхэд тэр хорин хэгтэй, би хоёр насаар эгч байсан. Бид "Зуушны Өдрүүд" -ийн тоглолтын давталттай байсан юм. Үнэн аймшигтай хэсэг. Бид хичнээн их инээлдсэн гээч. Тэгээд бид хоёр хоюулаа Лондонд ирээд тэр бүх хурим, салалтууд, хүүхэдтэй болох, ажилтай холбоотой бэрх асуудлууд ч найзууд хэвээрээ үлдэхэд саад болоогүй юм даа.

_________________
Sakura


Top
   
PostPosted: Nov.04.16 11:30 pm 
Offline
Цоглог Гишvvн
Цоглог Гишvvн
User avatar

Joined: Jul.30.06 7:33 am
Posts: 347
Location: Holland
Тэр хэзээд миний төлөө би түүний төлөө байдаг байсан.
Фостер толгой дохилоо.
- Сүүлийн үед түүнд ямархуу байсан бэ?
Тэр дахин нэг янжуур хайрцагнаас авч асааж
- Түүнд ямархуу байсан бэ гэж үү? гэж түүний асуултыг давтаж асуугаад дахин харцаа бурууллаа. Тамхиа хэд сорсны дараа тэр:
- би түүнийг хэдийн хоёр сар хараагүй, гэхдээ хоёр долоо хоногийн өмнө хоорондоо утсаар ярьсан. Тэр..., за даа, ер нь ажилгүй байгаадаа их санаа зовж байсан. Би нэг теле жүжигт дүр авсан. Зүгээр л новшийн зүйл, гэсэн ч энэ бол ажил. Ихэвчлэн бид ажил олсондоо баярлаад, чадах бүхнээ хийх хэрэгтэй болдог, гэвч тэр маань жаахан зориг тэвчээр муутай болсон. Би бага сага ажилтай байсан бол тэр бүтэн жил ямар ч ажил хийгээгүй...
- Чадах бүхнээ хийх хэрэгтэй болдог гэдгийг юу гэж ойлгохов? гэж Хэтер инээмсэглэн асуулаа.
- Аан тэр үү? Дөч шүргэж байгаа эмэгтэй жүжигчинд тийм их ажил олдохгүй шүү дээ, хэрэв ямар нэг юм олбол тэр нь ихэвчлэн ямар нэр новшийн жижиг дүр байх жишээтэй. Эрчүүдэд энэ бол хамаагүй, харин ч тэд нарт ажил их санал болгодог. За одоо нэг иймэрхүү гэх юм уу даа. Чи байдгаараа чармайж чадах бүхнээ хийх эсвэл болих хэрэгтэй... За даа, надад ч хэлээд байх ч юм алга. Хичээл заах ч юм уу гэх мэтчилэн. Тэр царайгаа үрчийлгэлээ.

- Тэр ажилгүй байсан юм чинь өдрийг хэрхэн өнгөрүүлдэг байсан юм бол? гэж Фостер асуулаа.
- Тэр ном уншиж бас зохиол бичдэг байсан. тэр нэг роман бичиж байсныг би санаж байна. Бас гэртээ ойрхон нэг жижиг дэлгүүрт сайн санааны ажлаар долоо хоногийн хоёр өдөр зогсдог байсан.
- Ямар сайн санааны ажил?
Хавдар судлалд. Түүнд бас өөр найз хүүхнүүд байдгийг би Наомигоос мэдсэн. Ганц бие ээж нар.
- Тэр яаж мөнгөтэй болдог байсан юм бэ?
- Тэр заримдаа кинонд дуу оруулдаг байсан. Хэдэн олон ангитад, гэхдээ эндээс чи мөнгө сайн олно. Тэр их гоё цээлхэн хоолойтой. Бас тэр хуучин нөхрөөсөө Наомигийн тэтгэмжийн мөнгө авдаг байсан.
- Түүнд эр хүн байсан уу?
Тэр үл тоомсорлосон байдалтай хамраа шуухитнуулав.
- Эрчүүд ээ? бид тэр янз бүрийн муусайн новшнуудтай холбоотой асуудлыг орхиод их удаж байна гэж инээсээр хэллээ.
- Уучлаарай, мөрдөгчөө гэж тэр Фостер лүү хараад нэмж хэллээ.
- Тэр лесби биш, та арай тэгж бодоогүй биз дээ, Ийсүс минь, үнэхээр үгүй шүү. Би зөвхөн бид эрчүүдтэй нэг их жаргалтай байгаагүй гэж хэлэх гэсэн юм. Бид хоюулаа салчихсан.
Дараа нь бид хэдэн удаа хүнтэй үерхэж үзсэн боловч амжилттай болоогүй. Энэ бүхэн ажлын хажуугаар бидний ярианы гол сэдэв болдог байлаа. Тэр жилийн өмнө нэг хүнтэй үерхэж байсан. Магадгүй арай өмнө ч байх.

Хэтер түүнтэй урьд нь Кэтитэй холбоотой байсан эрчүүдийн нэр ус мөн хэд хэдэн мэдээллийн талаар ярилцав. Дарлингхорст зарим үйл явдлыг сайн санахгүй байснаас хуучин амрагуудынх нь талаар мэдэхэд авахад хэцүү байлаа.
- Сүүлийн үед түүнд хэн ч байгаагүй юм уу?
- Миний мэдэхээр л лав үгүй. Юу гэж? Тэрнийг таньдаг хэн нэгэн нь түүнийг алсан байх гэж үү?
Тэр итгэж чадахгүй байгаа бололтой.
Фостер толгой дохив.
- Бидний бодлоор бол тийм. Кэти түүний охин хоёрт ямар нэгэн муу юм хийхийг хүссэн хүн байсан эсэхийг та мэдээгүй биз?
- Ямар ч хүн байхгүй гэж тэр юу ч бодолгүйгээр хариулав.
- Тэр гал цог шиг амархан уурлаж дүрэлзэн асдаг, гэхдээ бас эелдэг, найрсаг, гэнэн итгэмтгий эмэгтэй байсан. Түүнд муу юм хийх хэн нэгнийг би үнэхээр мэдэхгүй.
Тэр нэг хоосон дарсны хундага авч гал зуухны өрөө рүү явлаа.
- Та нарт жаахан уух юм өгөх үү?, ажлын цагаар хатуу юм ууж болохгүй гэдэг үнэн үү?
- Тэр ч тийм шүү гэж Фостер хариуллаа.
- Цай, кофе эсвэл ус уух уу?
Хэтер аяга ус уухаар болж харин Фостер татгалзлаа.
- Та Кэтиг мэддэг болоод удаж байгаа. Тэр танд өөрийнхөө бага нас, өнгөрсний тухай ярьж байв уу?
- Хэзээ ч үгүй гэж тэр хэллээ.
- Миний мэдсэнээр тэр үрчлэгдсэн гэсэн. Тэр нэг удаа түүний эцэг эх нь хоюулаа нас барсан гэсэн. Гэхдээ тэр тэр үеийнхээ талаар санахыг хүсдэггүй нь мэдрэгдэж байсан. Бидний мэргэжлийнхний дунд дээшээ гарах гэж өнгөрсөн амьдралаа нууцалдаг хүмүүс бишгүй олон бий, тэдний нэг нь тэр байсан.
- Өнгөрсөнд нь ямар нэгэн болж бүтэхгүй юм тохиолдож байсан талаар мэдсэн үү?гэж Фостер асуув.
- Хүч хэрэглэсэн гэж үү?
Фостер түүний жаахан илэн далангүй байдалд эмээх шиг боллоо.
- Тийм ээ, би тэрнийг чинь л хэлээд байна.
Тэр дахиад нэг тамхи авснаа энэ талаар жаал бодож дуугаа хураалаа.
- Үгүй, минийхээр бол тийм юм байгаагүй. Хэдийгээр баталж чадахгүй ч тэр надад энэ талаар хэлэх байсан гэдгийг би баттай мэдэж байна. Надад тэрний хүүхэд ахуйдаа хамт байсан хүмүүстэйгээ таарамж муутай байсан байх гэж санагддаг байсан. Тэр тэр үед нэг зэрлэгдүү маягийн охин байсан. Минийхээр бол тэр хүмүүс нь жинхэнэ хуучинсаг үзэлтэнгүүд байсан.
- "Тэр хүмүүс" гэдэг нь хэн хэн байсныг та мэдэх уу?
- Тэд Кентийн хаа нэгтээ эргийн нэг тэнэг хотхонд амьдардаг байсан гэсэн. Тэр хотын нэрийг би санахгүй байна. Тэр газрыг тэр үзэн яддаг байсан.
- Кент? Эссекс дэх Шүүбүринес биш байсан юм уу? гэж Хэтер хэллээ.
- Үгүй, тэр үнэхээр Кент гэж хэлсэн. Энэ сольсон нэр байж ч магадгүй.
Хэтер ахиад хэдэн тэмдэглэл хийлээ.
- Түүнийг өсгөж байсан хүмүүсийг хэн хэн гэдгийг тэр хэлж байсан уу?
Дарлингхорст тамхиа сорсноо дараа нь толгойгоо сэгсэрлээ.
- Нэр усьг нь лав үгүй. Ямар нэг авга эгч гэж л би дандаа боддог байсан. Гэхдээ би тэр надад ингэж хэлсэн эсэхийг санахгүй байна.
- Тэгэхээр тэд түүнийг Стефэн Бэкингэмтэй гэрлэхэд бас уригдаагүй байх нээ?
- Ийсүс минь, үгүй. Тэнд их цөөхөн хүн байсан. Челсид Иргэний Бүртгэлийн Газар дээрх хурмын ажиллагаанд зөвхөн хэдэн тооны найзууд нь байсан, тэгээд дараа нь хөлчүүрхэцгээсэн. Стефэний эцэг эх нь бас байгаагүй болохоор тэд их гомдсон. Тэд хүүгээ уучилж чадаагүй гэж би бодож байна.
- Стефэн тэр хоёрын харьцаа ямар байсан бэ?
- Тэр эм сүвтэн бүртэй наалддаг болохоос өмнө маш сайн байсан. Үнэн тэнэг новш. Тэр Кэтигийн зүрхийг шархлуулсан. Миний бодлоор тэр үүнийг тэсвэрлэж чадаагүй, Стефэнийг хаяад явсны дараа Наомигоос болоод тэр хэд хэдэн ажлаас татгалзсан. Түүнд Наомиг харж өгөхийг хүссэн найзууд байсан, би ч гэсэн тэр үед Наомиг арай том болсон байхад нь харж өгч байсан. Гэхдээ тэр ажил гэхээсээ илүү Наомиг л эхэнд нь тавьдаг байсан. Стефэн ганцxан Кэтигийн зүрхийг шархлуулсан биш бас түүний ажлын карьерийг баллаж хаясан. Гэвч тэр Наомиг бодоод Стефэнийг зүгээр орхисон. Өнгөрсөн хэдэн жил тэр Стефэний талаар бага дурсдаг болсон. Тэр надад үргэлж уурлаж үзэн ядаад байх хэцүү юм гэж хэлснийг би сайн санаж байна. Гэлээ ч тэр муу тэнэг новшид үнэхээр дургүй нь хүрдэг байсан.

Фостер түүнд баярласнаа илэрхийлээд өөр ямар нэг юм санавал мэдэгдээрэй гээд нэрийн хуудсаа өглөө. Тэднийг хаалга руу явж байтал тэр гэнэт нэг юм саналаа.
- Сүүлчийн удаа хоёр сарын өмнө Кэтитэй уулзахад тэр ахиж хэзээ ч юунд ч итгэж байхгүй гэж хэлсэн.
- Юунд итгэхгүй гэж?
- Би бас тэгж асуусан л даа. Тэр надад хариулаагүй, Би түүнийг жүжигчин байх боломжийнхоо талаар хэлсэн байх гэж ойлгосон
- Тэр яг юу гэж хэлсэн бэ?
- Тэр хэлэхдээ: миний итгэж найдаж байсан нэг юманд том ан цав гарчихлаа гэсэн, Тэгээд л тэр. Дараа нь тэр ярианы сэдвийг өөрчилчихсөн.
Салли Дарлингхорст хаалгаа хаах тэр үед Фостер түүний нүдэнд нулимс цийлэгнэxйиг харлаа.

_________________
Sakura


Top
   
PostPosted: Nov.04.16 11:44 pm 
Offline
Цоглог Гишvvн
Цоглог Гишvvн
User avatar

Joined: Jul.30.06 7:33 am
Posts: 347
Location: Holland
Зохиол маань жаахан нуршуу юм аа. Үйл явдал нь олигтой өрнөхгүй, Гэхдээ одоо л эхлэх байх гэж найдаж байна,
энэ зохиол удмын доторх өшөө авалтын тухай гэсэн. Сонирхолтой болох байх аа.

_________________
Sakura


Top
   
Display posts from previous:  Sort by  
Post new topic  Reply to topic  [ 56 posts ]  Go to page 1 2 3 Next

All times are UTC+09:00


Who is online

Users browsing this forum: No registered users and 4 guests


You cannot post new topics in this forum
You cannot reply to topics in this forum
You cannot edit your posts in this forum
You cannot delete your posts in this forum
You cannot post attachments in this forum

Search for:
Jump to:  

Copyright Asuult.NET © 2000-2015.
Administrative Contact: Khundaga Khurelbaatar [hundaga@hotmail.com]
Tel: 1-888-303-4927, Fax: 1-888-406-2264.
Powered by phpBB © 2000-2015 phpBB Group. Powered by phpBB® Forum Software © phpBB Limited