#AsuultSambar :

МОНГОЛ УЛС МАНДАН БАДРАГ!
It is currently Aug.22.17 10:29 am

All times are UTC+09:00




Post new topic  Reply to topic  [ 99 posts ]  Go to page Previous 1 2 3 4 Next
Author Message
PostPosted: Oct.17.16 11:53 am 
Offline
Эелдэг Гишvvн
Эелдэг Гишvvн

Joined: Mar.17.16 5:46 pm
Posts: 63
БҮЛЭГ 31.

Ольга Романенко ихэнх эмэгтэйчүүдийн адил өөрчлөн байгуулалтанд итгэл алдран урам нь хугарчээ. Эхэн үедээ хүмүүсийн сайн сайхны төлөө амласан бүхэн нь чихэнд чимэгтэй, аятайхан сонсогдож байжээ. Энд тэндгүй эрх чөлөөний шуурга дэгдэн, нийгмийн уур амьсгал, хүмүүсийн аяс нь бүхэлдээ итгэлтэй байв.
Дэлгүүр хоршоодыг шинэхэн мах, ногоо, дэгжин маягийн хувцас, жинхэнэ ширэн гутал шилдэг сайн бараагаар хангана гэж амлаж байлаа. Дэлгүүрийн лангуу үгүйрэн хоосорч, хар захаас хамаг бүгдийг олж, бүх бараа таваар хомсдсон нь мэдэгдэн үнийн өсөлт тэнгэрт хаджээ.
Ольга Киевийн төвд Лениний комсомолын талбай дахь номын санд ажиллаад долоон жилийн нүүр үзжээ. Гучин хоёр насыг насалтлаа улсынхаа хилийн дээсийг ганц удаа ч алхаж үзээгүй аж.
Ольга дажгүй царайлаг, бага зэрэг мярайлж яваа ч уугуул нутагт нь энэ тийм ч гаж зүйл бишээ. Бүсгүй хоёр удаа нөхөрт гарсан ч удалгүй салцгаан одоогоор гонь яваа нөхөр Дмитрий нь Ленинград руу, харин хоёр дох нөхөр Иван нь Москва руу арилж өгчээ. Бүсгүй Москва орон Ивантайгаа аж төрөхийг хүсч байсан ч бүртгэлгүй бол санахын гарз.
Төрсөн өдөр нь ойртсоор "төрийн төмөр нударга" дахин үйлчлэхээс өмнө хил даван нүд тайлахаар шийджээ. Ольга эгч шиг нь ээнэгшин дотноссон номын сангийн эрхлэгчийнхээ өрөөнд орлоо.
-Би амралт авах гэсэн юм гэж Ольга хэлэв.
-Хэзээ?
-Ирэх долоо хоногоос.
-Тэг дээ, амарч үз хэмээн эрхлэгч түүнийг дэмжив.
Бүгд тун хялбар бүтлээ. Өөрчлөн байгуулалтаас өмнө Хар тэнгис юм уу, Самарканд, Тбилиси эсвэл ЗХУ-ын аль нэг газар руу амрах эрх өгдөг байсан. Харин бүсгүй хил давахыг эрхэмлэжээ. Ольга газрын зураг дэлгэн хараад, асар том дэлхий! Африк, Ази, Өмнөд, Хойд Америк. . . Тэрээр хол газар явахаас айж байсан тул Европын газрын зургийг сонирхов. "Швейцарь-ийшээ л би явах болно" хэмээн бүсгүй шийджээ.
Тэр Швейцари явах гэсэн чин үнэнээ хэнд ч хэлсэнгүй, хэдийд ч юм нэг удаа Швейцарийн шоколадыг амссан бөгөөд амтыг нь өдийг хүртэл мартаж чадаагүй тул бүсгүй Швейцарийг сонгожээ. Ольга амттанд тун дуртай, гэвч Оросын чихэр нь амт муутай санагддаг байв.
Урьд өмнө огт нисэж үзээгүй Ольгад "Аэрофлот"-йн онгоцоор Цюрих рүү ниссэн нислэг нь гойд сайхан санагджээ. Онгоц олон улсын нислэгийн талбайд газардахад агаар нь хүртэл огт өөр санагдаад явчихав. "Тэр чигээрээ эрх чөлөө ханхлаж байна уу?" гэж Ольга бодов. Түүний санхүүгийн боломж тун хязгаарлагдмал байсан тул бүсгүй хямдхан буудалд жижигхэн өрөө авчээ.
Тэрээр лангуу тийш очин үйлчлэгчид хандан:
-Би Швөйцарид анх удаа ирсэн, юу үзэж болохыг хэлж өгөхгүй юу? гэж англи хэлээр хазгай мурий хэллээ.
-Бололгүй яах вэ. энд үзэх юм их бий. Хотоор аялах жуулчдын аялалаас эхэлж болох юм? Ер нь би зохицуулчихья гэж үйлчлэгч эелдэглэв.
-Баярлалаа.
Швейцари нутаг Ольгад ихэд таалагдаж, Цюрихийн сайхныг сүсэглэн биширчээ. Сайхан хувцаслаж, үнэтэй машин унасан хүмүүс гудамжаар хөлхөлдөнө. Эндхийнхэн бүгд саятан улс шиг Ольгад санагджээ. Дэлгүүрүүдийг нь үү! Банхофштрассийн Төв дэлгүүрээр орж, лангууг нь нүд бүлтийн харлаа. Бэлэн хувцас, гутал, дотуур хувцас, үнэт эдлэл, сав суулга, машин тэрэг, ном, телевизор, радио хүлээн авагч, тоглоом, хөгжмийн зэвсэг гээд дутуу юмгүй бараг л нохойн битүү туурай, ногоон хурганы арьс, хүний хоёр нүднээс бусад нь байх шиг санагдав. Ольга алдарт амттаны "Спрюнгли" дэлгүүрээр орохоо умартсангүй. Арааны шүлс асгарам шоколадны сайхан амтыг Асар том дөрвөн лангуу дүүрэн хайрцагтай чихэр, шоколадан туулай, шоколадан бөмбөлөг, шоколадтай самар, банан гээд л . . . лангуунд өрөөстэй амттангуудыг хазаад үзэх нь бүү хэл, хараад л сэтгэл цадам байлаа. Бүгдийг худалдаад авахсан гэж бүсгүйн хорхой гозгоносоноо үнийг нь мэдмэгц түүний бэл нь дөнгөж бяцхан хайрцагтай чихэр. томхон мөсөн чихрийн үнийг дөнгөх байлаа.
Дараагийн долоо хоногийг Ольга Цюрихийн цэцэрлэгт хүрээлэн XI зуунд баригдсан Гроссмюнстер сүмийн музей, олон арван дурсгалт үзмэрүүдийг үзлээ.
Ингээд ирсэн шувуу буцдагийн үлгэрээр харих болов.
Үйлчлэгч түүнд хандан
-"Саншайн турз" жуулчдын компани Альп руу автобусаар аяладаг сайхан маршруттай. Та явахаасаа өмнө амжиж ууланд гарч чадах болов уу гэж би бодлоо гэв.
-Баярлалаа Тэгье л дээ гэж Ольга дуртай гэгч нь зөвшөөрөв.
Буудлаас гарч. жуулчдын агентлаг руу явахын өмнө "Спрюнгли" дэлгүүрээр дахин ороод гарчээ.
Гайхамшигт сайхан байгалийн үзэсгэлэнт газраар аяласан нь бүсгүйд ихэд таалагджээ. Ольга үзсэн зүйлээ үнэхээрийн нисдэг таваг гэж бодож явтал зэрэгцэж суусан Канадын банкны ажилтан эр Швейцарийн төрөөс жуулчдын сонирхлыг татах гэж зориуд зохион байгуулсан жүжиглэл гэж тайлбарлаж явлаа. Түүний эл үгс Ольгад гүн итгэл төрүүлж чадаагуй тул Киевтээ эргэж ирсэн даруйдаа эгч хүүхэндээ бүгдийг нь ярьжээ.
-Тэгэлгүй яах вэ, энэ чинь нисдэг таваг байна шүү дээ. Манай улсын дээгүүр тэд цаг үргэлж эргэлдэж явдаг юм. Чи наадахаа сонинд худалдах хэрэгтэй юм байна гэж эгч хүүхэн нь зөвлөв.
Ольга үзээд алдмаар санагдавч түүнийг даажигналдан инээлдэхээс нь айжээ. Өөрийн гишүүдийг иймэрхүү онцгой тохиолдлоор хэвлэлийнхний анхаарлын төвд байхад коммунист намд таалагддаггүй байв. Үүнийг эс тооцвол энэ амралт нь Ольгад түүний амьдралд гэрэл гэгээтэй үе болон үлджээ. Тэрээр ажилдаа эргэн орж дадахад тун хэцүү байлаа.
Роберт нисэх буудлаас Киев хүртэл гадаадын жуулчдын автобусаар цаг шахам явж хүрлээ. Мань эр Киевт анх удаа ирж буй нь энэ бөгөөд зам дагуух шинэ байгууламж нь түүний анхаарлыг ихэд татжээ. Автобус явсаар "Днепрокурор" зочид буудлын үүдэнд ирж, хориод зорчигчид буулаа. Роберт цагаа харвал оройн найман цаг болсон тул номын сан аль хэдийнэ хаасан нь ойлгомжтой агаад түүний ажил маргаашийг хүлээж болохоос цааш яах вэ. Тэрээр буудалд бүртгүүлэн бааранд орж балга юм татчихаад, цагаанаар шохойдсон ханатай ресторанд орж хооллов.
Генерал Хиллиардын амласнаар Роберт Стокгольмын буудалд ЗХУ-д жуулчлах визээ гардан авчээ. "Тэдний хилийн чанад дахь харьцаа муугүй бололтой" гэж Роберт бодлоо.
Хооллож дуусаад Роберт жижүүрийн лангуунаас бага сага зүйл лавлаад Лениний комсомолын талбайгаар зугааллаа. Киев нилээд эртний, сайхан хот бөгөөд Днепр мөрний эрэг дээрх Европын сайхан хотууд шиг санагдан түүний сэтгэлийг гойд татжээ. Ногоорсон цэцэрлэгт хүрээлэн, модот гудамжууд, сүм дуган, шашны гэгээн дурсгалд зориулсан хөшөө. "Сюзанд энэ бүхэн ихэд таалагдана даа. Бразилаас эргэн ирсэн болов уу?" гэж Роберт бодов. Зочид буудалдаа эргэж ирэнгүүт түүн рүү залгавал тун ч удсангүй холбогдлоо.
-Байна уу? гэх түүний дуу гарахад,
-Сайн уу, Бразил ямар байна? гэж шууд асуулаа.
-Роберт уу! Би чам руу хэд хэд залгасан, хариу өгөхгүй байна лээ.
-Би эзгүй байлаа л даа.
-Өө! Чиний бие сайн уу? гээд түүний хаа явааг ухаарсан бололтой асуув.
"Гонь эр тун сайн явнаа" гэж Роберт дотроо бодов.
-Сайн сайн, бүх юм сайн. Мөнгөний .. . Монте яаж байна?
-Зүгээр ээ, Роберт, бид маргааш Гибралтар руу аялана.
"Тэгэлгүй дээ, мөнгөний хүүдийний дарвуулт хөлгөөр биз. Нэр нь юусан билээ дээ? Өө тийм л дээ, "Алкмон".
-Дарвуулт хөлгөөр үү?
-Тийм ээ. Чи хөлөг рүү шууд ярьж болно шүү. Дугаарыг нь санаж байна уу?
“Тэрээр санаж байна. WS 337. Энэ үсэг нь юу гэсэн утгатай юм бол? Сайхан Сюзан гэсэн үг үү? . . . Бид яагаад салчихлаа? Эхнэрийн хулгай?”
-Роберт оо?
-Тийм ээ, санаж байна.
-Чи ярих уу? Ердөө л сайн явааг чинь л мэдэх гэж.
-Тэгье л дээ, би чамайг их үгүйлж байна, хонгор минь.
Өр өвтгөсөн удаан анир чимээгүй эхэллээ. Роберт хүлээсээр. Тэр ямар үг хүлээгээ вэ?
"Монте-Карло, Марокко, Париж, Лондонгийн өөр бусдыг нь бурхан мэдэх тэр бяцхан ордон харшдаа амьдруулан, дарвуулт хөлгөөрөө албадан аялуулаад байгаа Пол Ньюментэй адил сэтгэл татам энэ эрээс намайг авраач" гэхийг нь үү. Дүүрчихсэн эргүү амьтан, ийм үг сонсохыг хүсээд байлаа.
-Би ч гэсэн чамайг санаж байна, Роберт оо. Биеэ бодоорой гээд утас тасарах нь тэр ээ.
Арван хоёр дахь өдөр. ЗХУ, Киев
Маргааш өглөө нь Роберт номын сан нээгдсэнээс арваад минутын дараа уйтгартай том байшинд орж, ширээний ард суух бүсгүйд ойртон очлоо.
-Өглөөний мэнд гэж Робертийг хэлэхэд бүсгүй толгой дээш өндийн түүнийг харж,
-Өглөөний мэнд, та юу хүсээв? гэв.
-Би энд ажилладаг, нэг эмэгтэйг хайж явна, Ольга...
-Ольга юу? Тийм, тийм. Тэр тэнд байгаа гээд өөр тасалгаа зааж өгөв.
-Баярлалаа.
Бүх юм тун хялбар боллоо. Роберт нөгөө тасалгаа руу орж очвол урт ширээний ард хэсэг оюутан сууцгааж байв. "Ямар ирээдүйд тэд бэлтгэж байгаа юм бол доо" гэж тэрээр бодлоо Мань эр бага шиг уншлагын танхимд ном цэгцлэн зогсох нэгэн эмэгтэйг олж харлаа.
-Өршөөгөөрэй гэж Робертыг хэлэхэд бүсгүй эргэн харж,
-За юу гээв? гэлээ.
-Та Ольга юу?
-Тиймээ, Би Ольга байна. Танд юу хэрэгтэй вэ?
Роберт түүнийг олзлон татгалзах аргагүй болтол нь инээмсэглэж,
-Би өөрчлөн байгуулалтын тухай жирийн орос иргэний амьдралд түүний нөлөөлсөн тухай нийтлэл бичих гэж яваа юм. Өөрчлөн байгуулалт таны амьдралд ихийг өөрчилсөн үү? гэсэн асуулт тавилаа.
Бүсгүй мөрөө хавчисхийв.
-Горбачевоос өмнө бид ам нээхээс айдаг байсан бол одоо чадна, гэвч ам тосдох юмгүй болжээ.
Роберт нөгөө талаас нь хөндөхөөр шийдэн,
-Сайн сайхнаар өөрчлөгдсөн юм байгаа шүү. Жишээлбэл та хилийн чанад руу явж чадахтайгаа болсон байлгүй.
-Та даажигнаж байх шив, ямар юмны чинь хилийн чанадад аялах, нөхөр, зургаан хүүхэдтэй хүн үү?
-Гэвч та Швейцар явсан, тэгээд. . .
-Швейцар уу? Би амьдралдаа хэзээ ч тэр Швейцарийг чинь үзээгүй.
-Та Швейцар яваагүй юм уу гэж гайхан асуух Робертын дуу сулраад ирлээ.
-Би танд хэлээ биз дээ гээд ном хурааж яваа хар үст эмэгтэй тийш толгой дохиод,
Түүнийг л Швейцар орох аз дайраа биз гэлээ.
Роберт заасан эмэгтэйн зүг түргэн гэгч нь харлаа.
-Түүнийг хэн гэдэг юм бэ?
-Ольга гэдэг, яг надтай адилхан.
Түүний санаа амран гүн амьсгаа авлаа.
-Баярлалаа танд.
Мань эр төдхөн хоёр дахь Ольгатай ярилцан,
-Би өөрчлөн байгуулалт, түүний орос хүмүүсийн амьдралд хэрхэн нөлөөлж байгаа талаар сонинд нийтлэл бичих гэсэн юм гэлээ.
Хүүхэн түүнийг болгоомжлон харлаа.
-Тийм үү?
-Таныг хэн гэдэг вэ?
-Ольга, Ольга Романенко.
-Ольга өөрчлөн байгуулалт таны амьдралыг өөрчилсөн үү?
Зургаан жилийн өмнө байсан бол Ольга Романенко ийнхүү гадаадын хүнтэй нүүр тулан үг сольж чадахгүй байсан бол одоо энэ бүхэн чөлөөтэй болжээ.
-Нэг их ч өөрчлөөгүй, үнэндээ бүгд бахь байдгаараа хэвээр үлдсэн.
Үл таних эр мөчөөгөө өгдөггүй шургуу зантай нэгэн ажээ.
-Юу ч өөрчилсөнгүй гэж үү?
-Үгүй хэмээн толгой сэгсэрснээ, -Гэхдээ бид хилийн чанад руу хөл тавин алхаж чадах болсон гэж бахдалтайгаар нэмэн өгүүлэв.
Сэтгүүлчийн чихийг түүний хариулт сортойлгов бололтой.
-Та хилийн чанадад яваа юу?
-Өө тэгсэн. Би Швейцариас дөнгөж ирээд байна. Тун сайхан орон юм билээ гэж бахархалтайяа өгүүлэв.
-Тантай санал нэг байна. Та Швейцарид явах зуураа хэн нэгэнтэй танилцсан уу? гэж асуулаа.
-Би олон хүнтэй уулзаж, Альпийн нуруу руу автобусаар аяласан гэснээ Ольга гэнэт аялалын тухай ярих хэрэггүй байснаа ойлгон, үл таних хүн нисдэг биетийн тухай шалгааж эхлэж болох юм, гэтэл бүсгүй үүний тухай ярихыг хүссэнгүй. Энэ нь түүнд таагүй явдал авчрахыг үгүй гэх газаргүй билээ.
-Өө, тийм үү? Жуулчдын автобусанд явсан зорчигчдын тухай яриач? гэж сэтгүүлч эрийг өгүүлэхэд хүүхний сэтгэл уужрав.
-Дэгжин хувцасласан, найрсаг хүмүүс байсан. Тэр бүү хэл, танай нийслэл Вашингтон хотын нэг эртэй танилцсан.
-Үнэхээр үү?
-Тийм ээ. Тун эелдэг эр билээ, надад нэрийн хуудсаа хүртэл өгсөн шүү гэв.
Робертын зүрх нь догдлон хүчтэй дэлсээд ирлээ.
-Та түүнийг хадгалж яваа юу?
-Үгүй, би хаячихсан. Тийм юмыг хадгалах хэрэггүй байдаг юм гээд хүүхэн эргэн тойрноо ажиглав.
"Чөтгөр ав гэж"
-Гэхдээ би нэрийг нь санаж байна. Америк үзэг шиг Паркер гэж нэрлэдэг юм билээ. Кевин Паркер сенатор болох санаатай дажгүй улс төрч хүн.
Роберт түүний үгийг сонсоод хэрдхийв.
-Танд өөрөө тэгж хэлээ юу?
-Тийм ээ. Өөрийнхөө төлөө санал өгүүлэхээр үүгээр түүгээр аялан бэлэг сэлт гардуулах арга хэмжээ зохион байгуулж байгаа гэсэн. Танай Америкт ийм ардчилал байх юм.
Ойлгомжтой, лоббидогч. Роберт Ольгатай таван минут ярилцсан боловч өөр зорчигчийн тухай ямар ч мэдээлэл олсонгүй.
Роберт зочид буудлынхаа өрөөнөөс генерал Хиллиард руу ярив.
-Орос гэрчийг олсон. Түүний нэр Ольга Романенко, Киевийн төв номын санд ажилладаг бүсгүй.
-Би түүнтэй оросын засгийн газрыг яриулья.
"АЯНГА" ЦАХИЛГААН МЭДЭЭ.
МАШ НУУЦ.
ҮНДЭСНИЙ АЮУЛГҮЙ АГЕНТЛАГ
-ТАГНУУЛЫН ТӨВ ГАЗРЫН ЗАХИРЛЫН ОРЛОГЧИД
НЭГ ХУВЬ. ЗӨВХӨН УНШ.
АГУУЛГА: "ЕРТӨНЦИЙН ТӨГСГӨЛ" АЖИЛЛАГАА.
8. ОЛЬГА РОМАНЕНКО, КИЕВ
ТӨГСӨВ.

Роберт тэр оройдоо Париж руу Аэрофлотын ТУ-154 онгоцоор нислээ. Гурван цаг хорин таван минутын дараа Вашингтон орох "Аир Франс"-ын онгоцонд суужээ. Ольга Романенко шөнийн хоёр цагт гэрийнх нь үүдэнд машин ирж, тоормосны хяхтнах дууг сонслоо. Тэдний байшингийн хана тун нимгэн учраас гаднаас элдэв бусын дуу чимээ нэвт шувт сонсогдоно. Бүсгүй өндийн босч цонх руу очлоо. Энгийн хувцастай хоёр эр албаны "чайка" машинаас буун тэдний орцыг чиглэв. Эрчүүдийг харангуут түүний хамаг биеэр хүйт даагаад иржээ. Олон жилийн өмнө түүний хөршүүдээс нь гэнэт алга болж, өдийг хүртэл ор сураггүй байгаа. Тэднийг Сибирийн хорих лагерт илгээжээ. Ольга эд хэний хойноос ангуучилж ирснийг нь гайхан бодож байтал хаалга цохих чимээ бодлыг нь таслав. "Тэд яах гэсэн юм бол" гээд бүсгүй "Андуурч байгаа биз" хэмээн бодоод хаалга нээвэл, өнөөх хоёр эр зогсож харагдав.
-Нөхөр Ольга Романенко юу?
-Тийм ээ.
-Тагнуулын Төв Газраас явж байна.
Аймшиг төрүүлсэн агуу хүчирхэг Тагнуулын Төв Газар.
Тэд хүүхнийг гэдрэг түлхэн гэрт нь дайран орлоо.
-Юу. . . та нарт юу хэрэгтэй юм бэ?
-Танд хэдэн асуулт тавья. Би дэслэгч Юрий Громков байна, харин энэ Владимир Земский.
Ольгаг гэнэтийн айдас нөмрөөд авлаа.
-Юу... юу болоо вэ? Би яагаа вэ?
Земский түүний үгийг тосон авч,
-А-аан, тэгэхээр бууруугаа хүлээж байх шив гэлээ.
-Үгүй, мэдээж үгүй. Та нар яагаад манайд ирснийг би мэдэхгүй байна хэмээн Ольга сандран өгүүлэв.
-Суу! гэж Громков зандрахад Ольга өөрийн эрхгүй сууж орхив.
-Та тун сая Швейцари ороод ирсэн үү?
-Т-ти-тийм, гэвч энэ ... энэ би зөвшөөрөл...
-Ольга Романенко тагнуул хийх хууль бус ажиллагаа.
-Тагнуул ий! Та нар юу яриад байгааг би ойлгохгүй байна хэмээн бүсгүй айсандаа дагжин чичирлээ.
Нэг эр Ольгаг гөлийн ширтэхэд тэрээр дан нимгэн унтлагын хувцастай байгаагаа гэнэт ойлголоо.
-Явцгаая, та бидэнтэй хамт явах болно.
-Энэ аймшигтай алдаа болж байна. Би номын санд ажилладаг, тэдний хэн нэгнээс асуу.
Үл таних эр түүнийг угз татан босгов.
-Явцгаая.
-Та нар намайг хааш нь аваачих гээ вэ?
-Контор руу. Тэнд тантай ярилцах болно.
Тэд ердөө унтлагын хувцсан дээр пальто эгэлдрэглэхийг зөвшөөрөн машин руугаа авч явлаа. Ольга хүйтэнд дагжин чичирч ийм машинд суулган авч одсон эргэж ирээгүй бүх хүмүүсийн тухай бодлоо. Түүнийг аймшигт айдас эзэмджээ.
Громков жолоо барин Ольгаг Земскийн хамт арын суудалд суулгав. Тэрээр яагаад ч юм Земскийгээс арай бага эмээж байсан ч, баривчилж байгаа баримт өөрт тохиолдож байгаа бүхэн түүний сэтгэлийг нь түгшээнэ.
-Танаас гуйя, шалгаарай, би хэзээ ч урваж. . . гэж чин үнэнээ хэлбэл,
-Дуугаа тат гэж Громков зандрахад нь,
-Хөөе, чи түүнтэй битгий бүдүүлэг харьц. Ингэхэд би түүнд итгэж байна гэж Владимир Земский хажуунаас нь хэллээ.
Ольга сэтгэл зүрхэнд нь өчүүхэн төдий горьдлого сүүмэлзэхийг мэдэрлээ.
-Цаг өөрчлөгдсөн шүү. Нөхөр Горбачев гэмгүй хүмүүст төвөг удахыг хүсдэггүй юм. Тийм цаг улиран өнгөрсөн гэж Земский үргэлжлүүлэв.
-Чи яагаад наад хүүхнээ гэмгүй гэж бодоов? Буруутай эсвэл үгүй ч байж магад. Конторт очиж байж л учир нь олдох байх
даа.
Хоёр эр хүүхнийг хажуудаа байхгүй байгаа мэт өөр хоорондоо хүүрнэлдэн ярилцахыг бүсгүй сонсон явлаа.
-Юрий чи сонс, очмогц тэр буруутай буруугүй нь хамаагүй бүгдийг хүлээх болно. Энэ надад таалагдахгүй байна.
-Тун харамсалтай, бид яаж ч чадахгүй.
-Чаднаа.
-Бид түүнийг зүгээр л явуулчихаж болох юм биш үү? Тэгээд гэрээс нь олсонгүй гэж хэлчихэд асууж байцаагдах гэсэн олны хажуугаар бүсгүйг мартаж орхино гэлээ.
Ольга үг цухуйлгах гэсэн чинь хоолой нь хатаж орхижээ. Зэрэгцэн суугаа эр нь өөрийн дагуулаа ятгаж дөнгөөсэй билээ хэмээн дотроо наминчлан суух аж.
-Түүнээс болж бид яахлаараа толгойгоороо дэнчин тавих билээ? Үүнээс болж уу? Энэ бүхний төлөө тэр бидэнд хэрхэн талархах бол? гэж Громков гэдрэг харан хэллээ.
Земский Ольга руу асуунгуй харав. Ольга гэнэт,
-Надад мөнгө бий гэж санамсаргүй дуу алдан хэлбэл,
-Чиний мөнгө хэнд хэрэггэй юм бэ? Бидэнд мөнгө гахчихсан байгаа гэв.
-Түүнд өөр юм байж болох юм гэж Громков хажуунаас нь үг нэмэрлэв.
Ольгаг хэлж амжихаас нь өмнө Земский Громковт хандан,
-Юрий Иванович, чи үүнийг бүсгүйгээс шаардаж чадахгүй гэв.
-Тэр өөрөө л сонгог л доо. Бидэнтэй эелдэг байх юм уу эсвэл бид түүнийг долоо хоног магадгүй хоёр долоо хоног зодож занчих контоорт аваачих юм уу. Дараа тэд наадахад чинь таарсан сэтгэл засал хийнэ дээ.
Ольга урьд нь энэхүү сэтгэл заслын тухай хагас метрийн урттай, гурван модон наарнаас өөр хөнжил гудас үгүй, халаалт ч үгүй камер байдаг гэж сонссон сон. "Тэдэнтэй эелдэг байна гэж юу гэсэн үг юм бол? "
-Тэр өөрөө шийдэг.
Земский дахиад Ольга руу харж,
-За, чи юу гэмээр байна? гэв.
-Би... би ойлгохгүй байна.
-Миний хамтрагчийн хэлснийг сонсоо биз. Хэрэв бидэнтэй эелдэг байх аваас, бид чамайг явуулж орхино, хэсэг хугацааны дараа чиний тухай мартацгаах болно гэлээ.
-Аа юу. . . би юу хийх ёстой вэ?
Громков урд толиндоо түүнийг харан мушигнана.
-Ердөө л бидэнтэй хэдэн минут хуваалцчих гээд инээв.
Ольга гэнэт тэдний юу хүсээд байгааг нь ойлгон толгой сэгсэрч,
-Үгүй, би чадахгүй гэхэд нь,
-Өөрөө л мэд. Конторт чамтай чин сэтгэлээсээ ярилцах болно гээд Громков хурдаа нэмлээ.
-Хүлээгээрэй! гэснээ бүсгүй сандарсандаа юу гэхээ мэдэхгүй байлаа. Ольга баривчлагдан байцаагдаж тарчлагдсан хүмүүсийн тухай аймшигт түүх ихийг сонсчээ. Тэрээр одоо энэ бүхэн устаж үгүй болсон гэж бодож байтал үгүй ажээ.
Өөрчлөн байгуулалт зөвхөн үлгэр домог болон үлдэж, түүнийг өмгөөлөгчтэй эсвэл хэн нэгэнтэй холбоо барихыг зөвшөөрөхгүй байв. Түүний таньж мэддэг хэдэн ч хүн Тагнуулын Төв Газрын хүчинд автан алагдав даа, хэрэв одоо түүнийг шоронд хийх бол тэнд сайнаа үзэхгүй. Хэрэв энэ хоёр эртэй, ердөө л хэдэн минут найр тавих аваас тэд түүнийг явуулчихна шүү дээ. Ольга шийдлээ.
-Тэгье л дээ. Манайх руу очицгоох уу хэмээн сулхан дуугарав.
-Би арай дөнгүүр газар мэднэ гэснээ Громков жолоогоо эргүүлэхэд нь,
-Надад тун харамсалтай байна, гэвч тэр ахлагч учраас би зогсоож чадахгүй гэж Земский түүнд шивнэв.
Ольга таг дуугүй суусаар.
Тэд Шевченкогийн нэрэмжит дуурийн театрын улаан байшингийн дэргэдүүр том цэцэрлэгт хүрээлэнг зүглэн явлаа. Цэцэрлэгт хүрээлэн нам гүм, эл хуль байв. Громков машинаа модон дунд аваачин хөдөлгүүрээ унтраагаад,
-Алив бууцгаая гэлээ.
Тэд гурвуул машинаас буув. Громков Ольгаг харж,
-Чамайг аз дайрчээ, хялбархан мултарч байх шив. Чи үүнийг үнэлэх болно гэж би найдаж байна гэв.
Ольга айсандаа ганц ч үг ганхийж чадахгүй зөвхөн толгой дохино. Громков тэднийг бага шиг ойн цоорхойд аваачин,
-Хувцсаа тайч гэж Ольгад хэлэв.
-Би даараад, хувцастайгаа. . .
Громков түүнд алганы амт үзүүлэнгээ,
-Бодлоо өөрчлөхөөс минь өмнө миний юу хий гэснийг хий гэлээ.
Ольга сандчин байтал Громков хүнд нударгаа дахин нэг буулгаад авахад нь хүүхэн товчоо тайлж эхэллээ.
-Тайл наадхаа.
Ольга лальтогоо тайлан газар унагав.
-Одоо унтлагын хувцсаа.
Ольга унтлагын хувцсаа дээш сөхөн алгуурхан тайлж, даарсандаа дагжин чичирч, сарны туяанд нүцгэрэн зогслоо.
-Сайхан биетэй юм гээд Громков түүний хөхнөөс нь базаад авлаа.
-Гуйж байна. ..
-Дахиад ганц үг дуугарвал чамайг контор руу аваачина шүү гээд түүнийг түлхэн газар унагалаа.
"Би энэ тухай бодохгүй, Швейцарт жуулчдын автобусанд, байгалийн сайхныг ширтэн явснаа дурсан бодно".
Громков өмдөө шувтлан Ольгагийн дээрээс тонгойн хөлийг нь алцайлгав.
"Би цасаар хучигдсан Альпыг харж байна, тэнд чаргаар хүүхэд багачууд гулгаж явна".
Бүсгүй сайхь эр өгзөг биеийг нь өвтгөн бүдүүлгээр эзэмдэхийг мэдэрч байлаа.
"Энэ замаар сайхан машинууд давхилдана. Би амьдралдаа хэзээ ч ийм их машин үзээгүй, Швейцарийн хүн бүр машинтай".
Громков зэрлэг араатны дуу тавин түүнийг хүчирхийлнэ.
"Ууланд бяцхан байшинтай болно. Швейцарт юу гэж нэрлэлээ дээ? Шале. Би өдөр болгон шоколад амтархан идэх болно. Хайрцгаар нь шүү"
Громков хажуу тийш холбирон амьсгаадан босч, Земскийд хандан,
-Чиний ээлж гэв.
"Би хүнтэй сууна, хүүхэдтэй болно, тэгээд бид Альпын ууланд очиж цанаар гулгана"
Земский өмднийхзэ цахилгааныг тайлан, Ольга руу очлоо.
"Тун сайхан амьдрана. Би хэзээ ч Орос оронд эргэж ирэхгүй. Хэзээ ч, хэзээ ч, хэзээ ч".
Ингэж бодоод бүсгүй өр зүрх нь өмрөн өвдлөө. Удаах эр өгзөг биеийг нь зулгаан тарчлаахад, хүйтэн газарт бие нь наалдан дарагдаж, хамаг бие нь тэсэхүйеэ бэрх өвдөнө.
"Бид амар амгалан ноёрхсон фермд амьдарч, тансаг цэцэгс алагласан сайхан цэцэрлэгтэй болно"
Земский үйлээ дуусган, толгой өндийн Громковыг харан,
-Бүсгүйд таалагдсан гэж мөрийцөхөд ч бэлэн байна гэснээ дарвайтлаа инээлээ.
Чингээд хэрээний сарвуу шиг бузар гараараа бүсгүйн хүзүүг хуга мушгиж орхих нь тэр.
Маргааш нь цэцэрлэгт хүчиндүүлэн багалзуурдуулж алуулсан номын санч эмэгтэйн тухай сонинд гарчээ.
Засаг захиргаанаас залуу бүсгүйчүүдийг орой үдшийн цагаар ганц нэгээрээ цэцэрлэгээр зугаалахгүй байхыг сануулжээ.
"АЯНГА" ЦАХИЛГААН МЭДЭЭ.
МАШ НУУЦ.
ТАГНУУЛЫН ТӨВ ГАЗРЫН ЗАХИРЛЫН ОРЛОГЧ
ҮНДЭСНИЙ АЮУЛГҮЙ АГЕНТЛАГИЙН ЗАХИРЛЫН ОРЛОГЧИД 
НЭГ ХУВЬ.
ЗӨВХӨН УНШ.
АГУУПГА: "ЕРТӨНЦИЙН ТӨГСГӨЛ" АЖИЛЛАГАА.
8. ОЛЬГА РОМАНЕНКО, КИЕВ. УСТГАГДСАН.
ТӨГСӨВ.


Top
   
PostPosted: Oct.17.16 11:59 am 
Offline
Эелдэг Гишvvн
Эелдэг Гишvvн

Joined: Mar.17.16 5:46 pm
Posts: 63
БҮЛЭГ 32.

Уиллиард Стоун, Монте Бэнкс хоёр жинхэнэ хонь, чоно хоёр ажээ. Тэд Уолл-стритийн хөндий дэх хүчирхэг компани, бөөний худалдааны сүлжээ, биржийн худалдаа бүхий өөрсдийн оршин байх балар ширэнгэдээ өрөвдөх сэтгэлгүй араатнууд байлаа.
Тэд анх нэгэн томоохон компани худалдаж авах үед хагаралджээ. Уиллиард Стоун өргөдлөө түрүүлэн өгч өөрийн хүчирхэгт найдан ямар нэг асуудал гарахгүй, түүний өмнөөс өндөлзөх хэн нэгэн хүнгүй гэж бодон итгэл төгс байв. Монте Бэнкс хэмээх залуухан шинэхэн үйлдвэрийн эзэн компанийн төлөө ихээхэн үнэ хаясныг мэдээд ихэд гайхжээ. Тэгмэгцээ Уиллиард өөрийн үнээ хэд хэдэн удаа өсгөж үзэв. Эцсийн эцэст Уиллиард Стоун тэр компанийг санаснаасаа асар өндөр үнээр олж авчээ.
Зургаан сарын дараа томоохон электрон фирмийн худал дааны үеэр Стоун дахин Монте Бэнкстэй тулгарсан байна. Үнэ өссөөр, өссөөр, харин энэ удаад Бэнкс түүнийг давж чаджээ.
Уиллиард Стоун түүний өрсөлдөгч Бэнкс компьютерийн фирмийн худалдаанд өрсөн гарч ирснийг сонсмогц мань эртэй танилцах цаг нь ирж хэмээн шийджээ.
Тэд төвийг сахисан Багамын Парадиз арал дээр уулзалдах хүртэл Стоун өрсөлдөгчийнхөө хамаг нууцыг мэдэж амжжээ. Тэрээр Монте Бэнкс нефтийн үйлдвэрийн чинээлэг гэр бүлээс гаралтай бөгөөд өөрийн өв хөрөнгөө амжилттай захиран зарцуулан түүнийгээ олон улсын арга хэмжээнд шургуулж амжсан гэдгийг нь мэдэж авчээ. Ухаантай, хөгшин Уиллиард Стоун, залуу хэнд ч дийл-


Top
   
PostPosted: Oct.17.16 12:17 pm 
Offline
Цээлхэн Цангинах Дууч Гишvvн
Цээлхэн Цангинах Дууч Гишvvн
User avatar

Joined: Nov.05.14 6:58 pm
Posts: 442
Бүлэг 32.

Уиллиард Стоун, Монте Бэнкс хоёр жинхэнэ хонь, чоно хоёр ажээ. Тэд Уолл- стритийн хөндий дэх хүчирхэг компани, бөөний худалдааны сүлжээ, биржийн худалдаа бүхий өөрсдийн оршин байх балар ширэнгэдээ өрөвдөх сэтгэлгүй араатнууд байлаа.
Тэд анх нэгэн томоохон компани худалдаж авах үед хагаралджээ. Уиллиард Стоун өргөдлөө түрүүлэн өгч өөрийн хүчирхэгт найдан ямар нэг асуудал гарахгүй, түүний өмнөөс өндөлзөх хэн нэгэн/хүнгүй гэж бодон итгэл төгс байв. Монте Бэнкс хэмээх залуухан шинэхэн үйлдвэрийн эзэн компанийн төлөө ихээхэн үнэ хаясныг мэдээд ихэд гайхжээ. Тэгмэгцээ Уиллиард өөрийн үнээ хэд хэдэн удаа өсгөж үзэв. Эцсийн эцэст Уиллиард Стоун тэр компанийг санаснаасаа асар өндөр үнээр олж авчээ.
Зургаан сарын дараа томоохон электрон фирмийн худалдааны үеэр Стоун дахин Монте Бэнкстэй тулгарсан байна. Үнэ өссөөр, өссөөр, харин энэ удаад Бэнкс түүнийг давж чаджээ.
Уиллиард Стоун түүний өрсөлдөгч Бэнкс компьютерын фирмийн худалдаанд өрсөн гарч ирснийг сонсмогц мань эртэй танилцах цаг нь ирж хэмээн шийджээ.
Тэд төвийг сахисан Багамын Парадиз арал дээр уулзалдах хүртэл Стоун өрсөлдөгчийнхөө хамаг нууцыг мэдэж амжжээ. Тэрээр Монте Бэнкс нефтийн үйлдвэрийн чинээлэг гэр бүлээс гаралтай бөгөөд өөрийн өв хөрөнгөө амжилттай захиран зарцуулан түүнийгээ олон улсын арга хэмжээнд шургуулж амжсан гэдгийг нь мэдэж авчээ.
Ухаантай, хөгшин Уиллиард Стоун, залуу хэнд ч дийлдэшгүй Монте Бэнкс хоёр үдийн хоолон дээр уулзалдав.
Уиллиард Стоун яриа эхлэн,
- Та намайг залхааж эхэллээ гэв.
- Таны хэлж байгаа чинь тун найрсаг сонсогдох юм гээд Монте хариуд нь инээмсэглэв.
- Та юу хүсээв? гэж Стоун асуувал,
- Яг л тан шиг Дэлхийг эзэмдэхийг хүсч байна гэжээ.
- За яахав, хангай дэлхий уудам хангалттай том шүү.
- Энэ чинь юу гэсэн үг вэ?
- Газар хавчсан биш бид хоёуланд нь хүрэлцэнэ.
Энэ цагаас хойш тэд хамтрагчид болжээ. Өөр өөрийн бизнесийг эрхлэн, мод боловсруулах, нефть эсвэл үл хөдлөх хөрөнгийн талаар шинэ төсөл гарч ирмэгц тэд хамтдаа шийдэн, бие биетэйгээ өрсөлдсөнгүй. Хууль зүйн яамны монополь эрхийн эсрэг хэлтсийнхэн тэдний ажиллагааг зогсоохоор хэд хэд оролдсон ч Уиллиард Стоуны холбоо сүлбээ тэднийг цаг үргэлж аварч байв. Монте Бэнкс гол мөрөн ихээр бохирдуулагч химийн компанийн эзэмшигч бөгөөд түүнийг буруутгах төдийд тэд ид шидийн аргаар зайлуулж дөнгөсөөр байлаа.
Тэдний холбоо сүлбээ улам нягтарсаар.
"Ертөнцийн төгсгөл" ажиллагаа тэдний сонирхлыг ихэд татсан учраас тэд мөн л энэ хэрэгт ханцуй шамлан орцгоожээ. Амазонка мөрний эрэг дээрх 10 сая акр баялаг ой модыг худалдан авах нь тэдний хамгийн томоохон арилжаа байсан тул мань хоёр урдуураа улаан хөлтийг алхуулахыг нь огтхон ч хүсэхгүй байлаа.
Арван гурав дахь өдөр. АНУ, Вашингтон
АНУ- ын Сенатын бүгд хурал хуралдан индэр дээр Юта мужийн залуухан сенатор зогсоно.
Ингэхэд манай байгалийн тэнцвэрт байдал үндэсний гутамшиг болж байна. Бидний ариун үүрэг бол өвөг дээдсээс уламжлан ирсэн агуу орноо хэвээр нь үлдээх явдал гэдгийг ойлгох цаг иржээ. Гагцхүү ариун үүргээр зогсохгүй, газар дэлхий, агаар ус, далай тэнгисээ ухаан бодолгүй араатан амьтдын сүйрлээс хамгаалах хэрэгтэй болоод байна. Гэвч бид тэгж чадах уу? Энэ бүхэнд бүх хүчээ зориулж чадах уу? Эсвэл бид унхилгүй хомхой амьтдад дөрлүүлээд байх уу?...
Кевин Паркер зочдод зориулсан тагтан дээр сууна. Таван минутын туршид тэрээр гурван ч удаа цагаа харан, илтгэл хэдий хэр удаан үргэлжлэх нь түүнд сонин байлаа. Мань хүн илтгэл тавьж буй сенатортой цайлна гэж тохиролцсондоо түүнийг сонсон суугаа нь энэ. Кевин Паркер засгийн газрын ордны хонгилоор хэрэн тэнүүчлэн, конгрессын гишүүн, сенатор хэн хүнтэй хамаагүй тэдэнд тус хүргэх, хариу тус нэхэхийг туйлаас эрхэмлэнэ.
Тэрээр Орегон мужийн Южин хотын нэгэн даржин амьдралтай гэр бүлд төржээ. Эцэг нь бага шиг агуулахын эзэн, архичин эр байлаа. Чадваргүй бизнесмен эр ирээдүйгээ тэр чигээр нь нурааж орхин, залуу Паркер амь зуухын эрхэнд арван дөрвөн наснаасаа ажил эрхлэх хэрэг гарчээ. Түүний эх нь өөр эр даган талийж, бяцхан хүү гудамжинд хоцрох нь тэр. Хүү тэнүүлчин болж бүх амьдрал эцэг шигээ төгсгөхөд тун хялбар байсан ч түүний нүдэнд дулаахан чанар нь хүүг аварч чаджээ. Тэрээр долгиотсон цайвар шаргал үстэй, язгууртан төрхийн царай нь холын ураг төрлөөсөө өв залгамжлахад хүргэжээ. Хотын зарим баячуул хүүг өрөвдөн түүнд туслан ажил өгдөг байв. Хотын хамгийн чинээлэг баян Жеб Гудспелл Кевинд ер бусын соёрхолтой хандаж өөрийн нэгэн компанид ажил олгожээ. Гоонь эр Гудспелл залуу Паркерийг үе үе өргөөндөө урин хамт хооллоно.
- Чи амьдралд өөрийн байр сууриа олж чадна, энэ бүгдийг найз нөхөдгүйгээр хийх боломжгүй хэмээн Гудспелл хэлэхэд,
- Би мэднэ, эрхэм ээ, тэгээд ч таны нөхөрлөлийг гүнээ үнэлдэг. Таны олгосон ажил намайг аварсан юм шүү гэжээ.
- Би чиний төлөө бүр ч ихийг хийж чадна хэмээн Гудспелл түүнд ам гарав. Хоолны дараа тэд зочдын өрөөний буйдан дээр суун Гудспелл залууг тэврэн,
- Илүү ихийг. Чи тун сайхан бие бялдартайгаа мэддэг үү? гэж Кевиний дал мөрийг илэн тааллаа.
- Баярлалаа, эрхэм ээ.
- Чи ганцаарддаг уу?
Кевин цаг үргэлж ганцаарддаг байв.
- Тийм ээ, эрхэм ээ.
- За тэгэхээр, дахин ганцаардахаа болино гээд залуугийн гарыг илэн, - Би ч гэсэн ганцаарддаг шүү. Чамд чиний төлөө санаа тавих ойр дотнын хүн хэрэгтэй тийм биз.
- Тийм ээ, эрхэм ээ.
- Чамд найз бүсгүй бий юу?
- Би Сью Эллентэй нэг хэсэг уулздаг байсан.
- Чи түүнтэйгээ унтсан уу? гэвэл Кевиний нүүр нь улаа бутраад ирлээ.
- Үгүй, эрхэм ээ.
- Чи хэдтэй билээ, Кевин?
- Арван зургаатай, эрхэм ээ.
- Сайхан нас, дэвжин дээшилдэг л нас гээд Гудспелл залууг хянамгай харснаа, - Чамайг сайн улс төрч болно гэж мөрийцөхөд алзахгүй гэлээ.
- Улс төрч ий? Гэвч би огтхон ч төсөөлөхгүй байна, эрхэм ээ.
- Тиймээс чи суралцах ёстой. Энэ тал дээр би чамд тусална.
- Танд баярлалаа.
- Янз бүрээр талархаж болно. Янз бүрээр шүү. Би юу хүсээд байгааг чи ойлгож байна уу? гэснээ залуу эрийн нүдийг эгцлэн ширтэв.
- Тийм ээ, Жеб.
Бүх юм ингэж эхэлжээ. Сургууль төгсмөгц Гудспелл түүнийг Орегонскийн их сургуульд явуулж өгөв. Кевин улс төрийн ухаанд суралцан, Гудспелл түүнийг дэмжин, аль болох олонтой танил цуулан холбож өгч байв. Үзэсгэлэн төгс залуу эр танилцсан бүгддээ сайхан сэтгэгдэл төрүүлнэ. Холбоо сүлбээгээ ашиглан нөлөө бүхий хүмүүст үйлчлэн, тэднийг өөр хооронд нь ойртуулан нөхөрлүүлдэг байв. Ингэснээр мань эр Вашингтонд лоббидох ажиллагаанд гаршиж өөрийн ажил үйлсээ амжилтанд хүргэж чаджээ.
Гудспелл хоёр жилийн тэртээ тэнгэрт халин энэ үед Паркер өөрийн ивээгчийнхээ авьяас билэг, баялаг туршлага, төдийгүй нууц анд нөхдийг ч нь андахаа больжээ. Түүнд бага залуу хөвгүүдийг хэн ч түүнийг мэдэхгүй бөглүү зочид буудалд аваачих нь тун их таалагдана.
Юта мужийн сенатор илтгэлээ төгсгөлөө.
Эцэст нь хэлэхэд, бид байгаль эхээ аваръя гэвэл бид энэ хуулийн төслийг авч хэлэлцэх ёстой. Та бүхнийг нэгэн санаагаар зөвшөөрөхийг хүсч байна.
Бурхны аврал, эцэс төгсгөлгүй хурал өндөрлөх шив. Кевин Паркер учрах уулзалтаа бодон хамаг бие махбод нь сэргэн босоод ирэхийг мэдэрлээ. Өчигдөр үдэш бүхний мэдэх цэнгэлийн "Дэнни" бааранд дур булаам залуутай учирсан юм. Харамсалтай нь, залуу эр найзтайгаа явж байсан ч тэд бүхэл оройн турш харц солилцон, эцэст нь Паркер зурвас бичин мань залуугийн гарт атгуулж амжжээ.
Зурвас тун товчхон: "Маргааш орой" гэсэн байв.
Залуу зурвасыг уншсанаа инээмсэглэн, толгой дохилоо.
Кевин Паркер болзоот залуугаа ирэхээс өмнө бааранд очих гэж яаравчлан хувцаслаж байлаа. Залуу эр дэндүү дур булаам байсан тул түүнийг хэн нэгэнд олзлуулахаас эмээжээ. Яг энэ мөчид хонх дуугарлаа. "Чөтгөр ав" гэж бодсоор Кевин үүдээ нээв.
Үл таних эр үүдэнд нь зогсож байв.
- Кевин Паркер уу?
- Тийм. . .
- Миний нэр Беллам, би тантай хэдэн минут уулзах гэсэн юм.
- Та наад асуудлаа миний нарийн бичгийн даргатай ярих хэрэгтэй байж, би амралтын цагаар ажил хэрэг эрхэлдэггүй гэж Паркер ёозгүйхэн хэллээ.
- Би бизнес ярих гэж ирээгүй ноён Паркер. Таны саяхан Швейцар явсан тухай ярилцах гэсэн юм.
- Швейцар орсон миний аялал уу? Юу болоов?
- Манай байгууллага таны танилцсан байж болох хүмүүсийг сонирхож байгаа юм гээд Роберт Тагнуулын Төв Газрын ажилтны хуурамч үнэмлэхээ үзүүлэв.
Кевин үл таних эрийг анхааралтай харлаа. Тагнуулын Төв Газарт надаас юу хэрэгтэй болов? Тэд илүү хошуулах дуртай даа, чөтгөр ав гэж!
Үл таних эр огт ч догшин биш шиг санагдсан тул мань эр инээмсэглэн,
- Би уулзалтанд хожигдох нь, та хэдхэн минут гээ биз дээ? гэв.
- Тийм ээ, эрхэм ээ. Та Цюрих руу жуулчлан аялаа биз дээ?
"Аан, За за. Нисдэг тавагтай холбоотой юм байна" хэмээн Кевин сая л нэг бодож олоод,
- Та нисдэг тавагны тухай мэдэх гээ юу, тийм үү? За яахав, энэ аймшигт учралын талаар ярья л даа гэв.
- Сонсоход тун сонин байна, гэвч үнэнийг хэлэхэд манай байгууллага нисдэг тавганд итгэхгүй байна. Танаас автобусны зорчигчдын тухай асуух гэж ирсэн юм.
Энэ нь Паркерийг гайхшруулж орхив.
- За за, би танд тус болно гэдэг юу л бол доо. Би тэднийг мэдэхгүй.
- Ойлгож байна, ноён Паркер. Гэвч та ямар нэг юм санах байлгүй дээ? хэмээн Роберт тайван хэллээ.
Паркер мөрөө хавчлаа.
- За байз... бидний зургийг авсан гэсэн англи эрийг санаж байна.
"Лесли Модершед"
- Өөр хэн байв?
- Нэг орос эмэгтэйтэй хэд гурван үг сольсон. Надад тун дажгүй хүүхэн шиг санагдсан, тэр номын санд ажилладаг гэсэн.
"Ольга Романенко"
- Өөр ямар нэг юм санаж байна уу, ноён Паркер аа?
- Үгүй, ингээд болоо шиг... Аа тийм, өөр хоёр эр байсан. Нэг нь Техасын америк.
"Дэн Уэйн"
- Нөгөөх нь?
- Венгрээс ирсэн, өөрийн цирк бил үү, задгай ший тоглуулдаг нэг тийм төрлийн ажил эрхэлдэг гэж байсан. Аа тийм, саналаа! Задгай ший тоглодог гэсэн.
- Ноён Паркер, та үүнд итгэлтэй байна уу?
- Тэгэлгүй яахав. Тэрээр өөрийнхөө бизнесийн талаар янз бүрийн үүх түүх ярьсан, нисдэг таваг түүнийг шаггүй гайхшруулсан. Мань эр ший янгуундаа үзүүлж чадна гэж би баталж байна. Би ч гэсэн энэ тухай зарлан тунхагламаар санагдсан ч нисдэг таваг харсан гэх сэтгэл мэдрэлийн өвчтөнүүдтэй эн зэрэгцэхийг хүсээгүй юм л даа.
- Тэр хүн нэрээ хэлээгүй биз?
- Хэлсэн, гэхдээ хэцүүхэн дуудлагатай нэр байсан, би сайн санахгүй байна.
- Түүний тухай өөр юу санаж байна?
- Ший янгуундаа яарч байсан. Би танд өөр юугаар тус болохсон бол, би хожимдох нь!
- Танд баярлалаа, ноён Паркер. Та надад их тус боллоо.
- Баяртай байна. Миний ажил дээр очоорой, тухтай ярилцамз.
- Тэгье.
"Ингээд ажил хэрэг шувтрах дөхөж байх шив. Ажлаа дуусгаад халагдаж, шинэ амьдрал эхпзх хэрэгтэй" хэмээн Роберт бодлоо.
Роберт генерал Хиллиардад утастан,
- Хэрэг дуусах тийшээ хандаж байна. Би Кевин Паркерийг оллоо. Вашингтоны лоббийдогч. Одоо би сүүлийн зорчигчийг хайх гэж байна.
- Би сэтгэл ханамжтай байна. Та ажлаа амжилттай гүйцэтгэлээ, захирагч аа. Түргэхэн буцаж ирээрэй.
- Тэгье, эрхэм ээ.
"АЯНГА" ЦАХИЛГААН МЭДЭЭ.
МАШ НУУЦ.
ҮНДЭСНИЙ АЮУЛГҮЙ АГЕНТЛАГ-ТАГНУУЛЫН ТӨВ ГАЗРЫН ЗАХИРЛЫН ОРЛОГЧИД
НЭГ ХУВЬ. ЗӨВХӨН УНШ.
АГУУЛГА: "ЕРТӨНЦИЙН ТӨГСГӨЛ" АЖИЛЛАГАА.
9. КЕВИН ПАРКЕР, ВАШИНГТОН
ТӨГСӨВ.

Бүлэг 33.

Кевин Паркерийг бааранд ирэхэд урьд өдрийнхийг бодвол илүү олон хүнтэй байлаа. Ахимаг насны эрчүүд нь төлөв төвшин костюм өмссөн байхад, залуучууд нь жийнс, куртка, савхин гутал өмсчээ. Тэдний дунд хар савхин костюм өмссөн хэдэн хүн сууж үзэгдэхэд, Паркер ийм таагүй хүмүүстэй учрах хэрэггүй гэж боджээ. Энэ тун аюултай аж. Сайхан залуу нь хараахан ирээгүй байсан ч, Паркер түүнийг эртхэн ирчихнэ гэж горьдоогүй байв. Тэр оройхон ирнэ, залуу сайхан дур татам харагдах авч хөлс ханхлуулсан, ядарч туйлдсан харагдаж байсан. Паркер баар руу очин уух юм захиалаад, эргэн тойрноо харлаа. Залуу эрчүүд ахимаг эрчүүдийн анхаарлыг аль болох өөртөө татахыг хичээж, харин хөгшин худалдан авагчид өөрсдийн сонголтоо хийж суулаа. Бааранд хэзээ ч зодоон цохион гардаггүй, үйлчлүүлэгчдийн ихэнх нь хиймэл шүдтэй тул тохиолдлын нэг үймээнд цөм цохиулахаас эмээдэг ажээ.
Паркер худалдан авагчид нь хэдийн өөрийн хосоо сонгоод, өөр хоорондоо түүний мэдэх яриа өрнүүлэхийг сонсон сууна.
Ийнхүү сууж байтал болзсон хархүү бааранд орж ирэв. Тэрээр эргэн тойрон гүйлгэн ажсанаа Паркерийг олж харан түүнд ойртон ирлээ. Хархүү Паркерийн нүдэнд анх туссанаасаа илүү дур булаам харагдана.
- Оройн мэнд.
- Оройн мэнд, хожимдсонд уучлаарай.
- Зүгээр дээ, хүлээх тийм ч хэцүү биш байлаа.
Хархүү тамхиа гарган Паркерийг асааж өгөхийг нь хүлээв.
- Би чамайг их бодсон шүү гэж Паркерийг хэлэхэд,
- Үнэхээр үү? гэв
Залуу эрийн дэрвийсэн сормуус эгдүү хүрэм харагдана.
- Үнээн. Би чамайг дайлах уу?
- Чамд таатай байгаа бол тэг л дээ.
- Харин чи намайг сэтгэл хангалуун үлдээсэй гэж хүсэж байна уу? хэмээн Паркер инээмсэглэв.
Хархүү түүний нүдийг эгцлэн ширтэж наалинхайтан,
- Тэгэлгүй яах вэ, би хүсч байна гэв.
- Өчигдөр үдэш чамтай байсан эр чамд тохирохгүй ээ.
- Харин чи тохирох уу?
- Би бол тохирно шүү. Бид үг хэлээ ололцож болохгүй гэж үү? Хоёул бяцхан зугаалга хийвэл, чи татгалзахгүй биз?
- Сайхан санаа байна.
Паркерийн сэтгэл хөөрөөд ирлээ.
- Бид хоёулхнаа байж болох тохитой газрыг би мэднэ шүү.
- Сайн байна, би аяга тагш юм балгаадахъя.
Тэд гарахаар завдтал үүд гэнэт нээгдэн хоёр үлэмж биет залуу бааранд орж ирэв. Тэд залуу эрийн өмнүүр хөндөлдөн,
- Новшийн нохойн гөлөг чи энд явж байна уу? Өрөө өгөөдөх гэж тэдний нэг нь хэллээ.
Залуу эр тэднийг гайхшран харж,
- Та нар юу яриад байгааг ойлгохгүй байна, урьд өмнө хэзээ ч та бүхэнтэй уулзаж...
- Залилах гэж санахын ч гарч гээд нөгөөх эр залуугийн мөрнөөс угзчин гудамжинд чирч гаргалаа.
Паркерийн уур хилэн бадарч, тэдний хэрүүлд оролцох хэрэгтэй байсан ч ялих шалихгүй хэрүүл шуугианд хутгалдахыг түвдсэнгүй. Тэрээр ****** гадас шиг зогссон газраа хадагджээ.
Хамт яваа эр нь Паркерийг хараад талархан инээмсэглэн зогсоно.
- Найз нөхрөө зөв сонгох хэрэгтэй, үүнтэй зууралдах хэрэггүй гэв.
Паркер өгүүлэгч эрийг анхааралтай харвал зөв тэгш төрхтэй цайвар үстэй аятайхан залуу байлаа. Кевин энэ оройг зүгээр ч нэг алдахгүй нь бололтой.
- Та надад таарах юм биш үү гэж мань эрийг өгүүлэхэд,
- Хувь тавилан чамд юу бэлэглэхийг хэзээ ч мэдэхгүй, тийм биз? гэж сайхь залуу Паркерийг эгцлэн ширтэн өгүүллээ.
- Тийм ээ, энэ ч тийм шүү. Намайг Том гэдэг. Чамайг?
- Пол.
- Пол, чамайг дайлж болохсон болов уу?
Баярлалаа.
- Чамд өнөө орой төлөвлөсөн юм байна уу?
- Чамаас л шалтгаална.
- Шөнийг надтай өнгөрүүлэхээс татгалзахгүй биз дээ?
- Сэтгэл татам сайхан сонсогдож байна.
- Үнэ ханш нь хэд вэ?
- Чи надад таалагдаж байна, чамд л гэж хоёр зуу.
- Болно шүү.
- Чи харамсахгүй ээ.
Гучин минутын дараа Пол түүнийг Жефферсон гудамж дахь байрандаа авчрав. Тэд гурван давхар дахь бяцхан байранд орлоо. Паркер эргэн тойрноо гүйлгэн харав.
- Энд тийм ч аятай биш юм, тийм үү? Буудалд дээр байсан биш үү?
Пол жуумалзан,
- Энд илүү халуун янаг байх болно, бидэнд хэрэгтэй ор энэ байна.
- Чиний зөв биз ээ. Чи яагаад тайчихгүй байна? Би худалдаж авч байгаа зүйлээ хармаар байна.
- Тэгэлгүй яахав гээд Пол тайчиж эхлэхэд тэрээр сэтгэл татам сайхан биетэй ажээ.
Түүнийг харан зогссон Паркерийн танил мэдрэмж нь хөөрөөд ирлээ.
- Одоо чи тайч, хурдал би чамайг хүсч байна гэж Пол шивнэв.
- Би ч чамайг хүсч байна, Мэри гээд Паркер тайчиж эхэллээ.
- Чи яаж таашаал хүртдэг вэ? Өгзөг эсвэл ам уу?
- Бүгдээр нь, бидний өмнө бүхэл бүтэн шөнө байна гэв.
- Тийм ээ, би усанд ороод ирье, одоохон эргээд ирнэ гэж Пол хэлэв.
Паркер чармай нүцгэлэн сэрэл хөөрлөө барин, амсах жаргалдаа угтаж баярлан хэвтэнэ. Тэрээр шинэхэн амраг залуу нь угаалгын өрөөнөөс гарч ор руу дөхөн ирэхийг сонсоод гар сунган,
- Алив, Пол минь, нааш ир гэлээ.
- Очлоо.
Паркер гэнэт цээжинд нь хутга шигдэх орох мэт хүчтэй өвдөхийг мэдэрлээ. Тэрээр нүдээ нээн, амь тэмцэн амьсгаа авч,
- Бурхан минь, юу... Пол хэдийн хувцаслажээ.
- Төлбөр тооцоонд бүү санаа зов. Бүгдийг төлчихсөн гэлээ.
"АЯНГА" ЦАХИЛГААН МЭДЭЭ.
МАШ НУУЦ.
ТАГНУУЛЫН ТӨВ ГАЗРЫН ЗАХИРЛЫН ОРЛОГЧ ҮНДЭСНИЙ АЮУЛГҮЙ АГЕНТЛАГ
НЭГ ХУВЬ. ЗӨВХӨН УНШ.
АГУУЛГА: "ЕРТӨНЦИЙН ТӨГСГӨЛ" АЖИЛЛАГАА.
9. КЕВИН ПАРКЕР, ВАШИНГТОН, УСТГАГДСАН.
ТӨГСӨВ.

Роберт Беллам задгай ший янгууны тайзтай хүнийг хайхаар Венгри руу нисч байсан тул сүүлийн үеийн мэдээг уншиж чадалгүй өнгөрчээ.

_________________
Avatar by Someone


Last edited by ||someone|| on Oct.24.16 12:00 pm, edited 1 time in total.

Top
   
PostPosted: Oct.17.16 12:35 pm 
Offline
Цээлхэн Цангинах Дууч Гишvvн
Цээлхэн Цангинах Дууч Гишvvн
User avatar

Joined: Nov.05.14 6:58 pm
Posts: 442
Бүлэг 34.

Арван дөрөв дэх өдөр. Венгри, Будапешт
Парижаас Будапешт хүртэл "Малев" авиакомпанийн нислэг ердөө хоёр цаг таван минут үргэлжлэв. Роберт, Венгри Дэлхийн 2-р дайны үед Берлин Римийн жигүүрийн холбоотон байсан, харин дайны дараагаар Оросын холбоотон болсон гэхээс өөр Венгрийн талаар тун бага мэднэ. Роберт нисэх буудлаас Будапештын төв хүртэл автобусанд явах зуур үзсэн харсан нь түүнийг гайхалд автуулжээ. Парламентын барилгаас эхлээд хотын барилгууд нь эртний сонгодог архитектур бүхий гоёмсог аж. Хотын зах дахь толгод дээр өвөрмөц загвар бүхий хааны ордон сүндэрлэнэ.
Будапештын гудамж талбайд худалдаа наймаа эрхлэгчид, авто машин дүүрэн хөлхөлдөнө.
"Дунай Интерконтиненталь" буудалд ирмэгцээ Роберт үүдэн танхимын үйлчлэгчид хандан,
- Уучлаарай, та англиар ярих уу? гэж Роберт асуулаа.
- Чадна, танд юугаар туслахсан бол?
- Хэд хоногийн өмнө миний нэг нөхөр Будапешт орж, тун сонирхолтой задгай ший янгуу үзсэн гэж хуучилсан юм. Хэрэв энд ирэх аз завшаан тохиолдох юм бол үзэхсэн гэж хүсч байсан юмсан. Чухам түүнийг хаанаас олж болохыг та хэлж өгөхгүй юу?
Жижүүр хөмсөг зангидан,
- Задгай ший янгуу гэнэ ээ? гэснээ хуудас цаас авч гүйлгэн уншсанаа, - Одоогийн байдлаар Будапештад дуурийн театрын хэдэн тоглолт, бүжгийн жүжиг хотоор аялах өдөр шөнийн аялал, улсаар аялах аялал байна. . . Харамсалтай нь, задгай ший янгуу гэж энд алга гэлээ.
- Үнэхээр үү?
Жижүүр цаасаа Робертод өгснөө,
- Та өөрөө үз л дээ гэвэл уг хуваарь нь венгри хэл дээр байв.
- Ойлгомжтой. Энэ талаар хэн нэгнээс асууж болох уу? гээд хуудас цаасыг эргүүлэн өгөв.
- Танд соёлын яам тус болж чадах байх гэж жижүүр өчив.
Хагас цагийн дараа гэхэд Роберт соёлын яамны түшмэлтэй ярьж суув.
- Будапештад задгай ший байхгүй. Таны найз үнэхээр
Венгрит үзсэн гээ юу?
- Тийм.
- Хаана гэдгээ хэлээгүй юу?
- Үгүй.
- Танд тус болж чадахгүйдээ хүлцэл өчье. Хэрэв та өөр зүйл сонирхвол . . .
- Үгүй, танд баярлалаа. Надад нэг асуулт байна. Хэрэв хэн нэгэн цирк ч юм уу, задгай ший нээх гэвэл заавал зөвшөөрөл авах уу?
- Заавал авна.
- Үүнийг хаанаас авах вэ?
- Лиценз олгох байгууллагаас.
Дундад зууны хашаа бүхий лиценз олгох байгууллага нь Буда хотод байрлах ажээ. Роберт хагас цаг хэртэй хүлээгээд хариуцагч ажилтны өрөөнд ороход тэрээр,
- Танд туслахад бэлэн байна гэв.
- Өршөөгөөрэй, би энд үл ялих асуудлаар ирлээ л дээ, би нэг бяцхан хүүтэйгээ ирсэн юм, тэр Венгрт задгай ший янгуу байдаг гэж сонсчээ, хэрэв ийшээ ирдэг л юм бол би түүнд үзүүлнэ гэж амлачихсан юм. Энэ хүүхдүүд тархиндаа нэгийг шингээхлээрээ, ямар байдгийг та мэдэх хойно доо.
Ажилтан Робертыг гайхан харлаа.
- Үүний төлөө та энд ирсэн хэрэг үү?
- Үнэнийг хэлэхэд энэ задгай ший янгууны талаар мэдэх хүнгүй юм шиг санагдаад, харин Венгр асар том, сайхан хот. . . Венгрт болж байгаа бүхнийг таныг мэднэ гэж надад хэлсэн гэлээ.
Ажилтан толгой дохин,
- Тийм ээ. Ийм ажил эрхлэхийн тулд лиценз авах ёстой гээд тэрээр хонх дарвал нарийн бичгийн дарга хүүхэн орж ирэхэд нь тэд венгр хэл дээр хэдэн үг солилцов. Хэдэн минутын дараа нарийн бичгийн дарга хэдэн хуудас цаас барьсаар орж ирлээ. Ажилтан түүнийг хэсэг зуур үзсэнээ Робертод хандан,
- Сүүлийн гурван сард задгай ший нээх хоёр лиценз өгсөн байна. Тэдний нэг нь сарын өмнө хаагдчихаж гэв.
- Нөгөөх нь Шопрондод одоо хүртэл тоглолт хийж байгаа гэнэ. Энэ нь Австрийн хилийн ойролцоох бяцхан хот гэж ажилтан нэмж өгүүлэв.
- Танд эзний нь нэр бий юу? гэхэд нь тэрээр дахин цаасыг уншсанаа,
- Бушфекете. Ласло Бушфекете хэмээн хариулав.
Ласло Бушфекетийн хувьд хамгийн жаргалтай өдрүүдийн нэг байлаа. Олонх хүмүүс эрхэлж байгаа ажил үйлдээ сэтгэл хангалуун жаргалтай байдгийн адил Ласлод аз хийморь тохиож энэ азтаны нэгэнд тооцогдох болжээ.
Мань эр бугуйн бриллантан цаг, бриллантан бөгж, дориухан жинтэй алтан бугуйвч зүүсэн том эр байлаа. Түүний эцэг нь бага шиг задгай тайз эзэмшиж байсан бөгөөд эцгийгээ нас барснаас хойш хүү нь ажил хэргийг нь өвлөн авчээ. Түүний бүхий л амьдрал нь задгай тайзтай холбоотой бөгөөд тэрээр биеэ даан амьдралаа төсөөлж огт чаддаггүй нэгэн байлаа.
Ласло өөрийн бяцхан задгай тайзаа өргөтгөн Барнумтай адил Европ даяар алдартай болгох агуу их хүсэлтэй нэгэн. Өдгөө цагт тэрээр үлэмж бүдүүн эмэгтэй, биеэ эрээлж хээлсэн шивээстэй залуу, сиамын ихрүүд, мянган жилийн настай занданшуулсан шарил төдийхнийг үзмэр болгож байлаа.
Гэтэл одоо бүгд өөрөөр эргэн Ласлогийн мөрөөдөл биелэлдээ тун ойртжээ.
Тэрээр Швейцар орж, урьд өмнө сонсож байсан жүжигчнийхээ тоглолтыг үзэж сонирхов. Жүжигчний гарыг гавлан, нүдийг нь боогоод том хайрцаг дотор багтах жижгэвтэр хайрцагт хийгээд усан бассейнд хийж орхино. Жүжигчин хайрцагнаас эсэн мэнд гарч ирэхийн тулд гучин минут зарцуулах ёстой, гэвч дэлхийд усан бассейныг ширтэн гучин минутын хүлээдэг үзэгчид гэж хаа байх билээ.
Ийнхүү түүний аялал дэмий цаг үрсэн хэрэг болжээ. Ласло онгоц нисэх хүртэл цаг нөхцөөх гэж жуулчдын автобусанд суун аялахаар шийдэв. Энэ нь түүний амьдралыг бүхэлд нь эргүүлжээ.
Тэрээр бусад жуулчдын адил дэлбэрэлт болохыг харсан агаад онгоцны осол гарч хэмээн бодоод амьд үлдэгсдэд туслахаар ослын газар руу хурдлав. Гэвч тэдний харсан нь үнэхээрийн ер бусын зүйл байлаа. Энэ нь эргэлзэх зүйлгүй харийн хоёр зочинтой нисдэг таваг байв. Зорчигчид нисдэг тавгийг харан гөлөрч хөшиж орхицгооход, Ласло түүний эргэн тойрон эргэлдэж гайхшран холхиж байжээ.
Дэлбэрсэн хөлгөөс арваад футийн зайд хоёр нь арай том зургаан хуруутай тасархай гар хэвтэж байв. Ласло эргэлзэж тээнэгэлзсэнгүй нусны алчуураа гарган тасархай гарыг боон цүнх рүүгээ шургуулж орхив. Зүрх нь хүчтэй дэлсэн мань эр харь гаригийн хүний жинхэнэ гартай болжээ! Одоо ой гутам бүдүүн эмэгтэй, шивээст залуу гээд энэ бүхнийг мартаж орхих нь зүйтэй.
"Ноёд, хатагтай нар аа, та бүхэн одоо урьд хожид огт үзээгүй үзүүлбэр үзнэ. Орчлон ертөнцөд байгаа хамгийн гайхалтай зүйлийг та бүхний өмнө толилуулах гэж байна.
Энэ бол амьтан адгуус, жимс ногоо юу ч биш. Тэгэхээр энэ юу вэ?
Энэ бол харийн хүний үлдэгдэл... Сансар огторгуйн биет... Энэ шинжлэх ухааны уран зохиомж биш, ноёд хатагтай нар аа, энэ жинхэнэ бодит эд... Таван зуун форинт төлсөн хэн бүхэн хамт зургаа авахуулж..."
Ласло эвдэрхий сансрын хөлгийн дэргэд зураг авсан зурагчин эр хэлсэн амандаа хүрч зургийг нь явуулна гэж итгэсээр байлаа. Тэр үед мань эр хүссэн тоглолтоо эхлэн тавьж чадах болно.
Тэрээр Венгр рүүгээ үтэр түргэн буцаж, өөрийн шинэ төлөвлөгөөгөө хэрэгжүүлэхийг туйлаас хүсч байжээ.
Ласло гэртээ эргэж ирмэгц нусны алчуурт боодолтой гараа гаргаж ирвэл тэр нь хатаж орхин хорчийсон байлаа. Тэрээр тасархай гараа хог, бохирдлоос нь салган арчиж цэвэрлэвэл гар нь сэргэн анхны байсан хэвэндээ орж бүр ч гайхшруулж орхив.
Ласло үнэт олзоо тусгай чийгшүүлэгч бүхий шилэн саванд хийн аюулгүй газар далдхан хийлээ. Мань эр задгай тайзаараа бүх европоор, даян дэлхийгээр хэрэн тэнэхээр шийджээ. Музейд, эрдэмтдийн хувийн үзүүлэнд, тэр ч бүү хэл улсынханд тавьж болмоор санагджээ. Тэд бүгд түүнд үнэ хөлсийг нь төлөн, эцэс төгсгөлгүй хөрөнгө чинээ түүнийг хүлээнэ.
Энэ амжилтаа хэнд ч, өөрийн хайртай хамгийн хорт наж могойтой ажилладаг бяцхан бүжигчин Марикдаа ч хэлсэнгүй. Мэдээжээр тэр могойн хорны булчирхайг авч хаясан хэдий ч үзэгчид үүнийг мэдэх ёсгүй. Ласло бас нэгэн хортой наж могой хайрцагт хадгалдаг ажээ. Тэрээр үзэгчдэд хорт наж могой туулайг хэрхэн хордуулан хөнөөхийг үзүүлж үзэгчдийг аймшигт автуулсны дараа хагас нүцгэн Марикийн биеэр могой ороохыг үзүүлдэг байлаа.
Марика долоо хоногтоо хоёр гурван удаа Ласлогийн бүхээгт шөнийг өнгөрөөдөг бөгөөд өнгөрсөн шөнийг хамт өнгөрөөн Ласло халуун янаг энхрийллийг болон алжаалаа одоог хүртэл мэдэрсээр хэвтэж байлаа. Гэтэл үл таних эрийн айлчлал түүний санаа бодлыг тасалдуулж орхив.
- Ноён Бушфекете үү?
- Тийм ээ, би байна. Танд юугаар туслах вэ?
- Та саяхан Швейцар орсон уу?
Ласло гэнэт "Хэн нэг нь намайг тасархай гар авахыг харчхаа юм болов уу" гэж болгоомжлон,
- Юу... юу болоов? гэв.
- Та хоёр долоо хоногийн өмнөх ням гаригт жуулчдын авто бусаар явсан уу?
- Явсан гэж Ласло болгоомжтойхон хариулав.
Роберт санаа амран гүн амьсгаа авлаа. Сүүлчийн гэрчийг олчихлоо, тэрээр бүтэшгүй даалгавар хүлээн авч амжилттай дуусгаж чадлаа. Тэр нүцгэн гараараа бухын хамар нүхлэхтэй адил гэрчүүдийн хэн болох хаанаас ирсэн гэдийг мэдэхгүй байсан шүү дээ. Робертын мөрнөөс нь хүнд ачаа авч хаясан мэт болов. Одоо тэрээр чөлөөтэй, гэртээ харьж буцан шинэ амьдралаа эхлэх болно.
- Та яагаад миний аяллын тухай сонирхоов, ноёнтоон? гэж Ласлог асуухад нь,
- Энэ одоо тийм ч чухал биш. Би таны замын ханийн тухай л мэдэх гэсэн юм, ноён Бушфекете, гэвч надад бүх хэрэгтэй мэдээлэл байгаа гэж би бодлоо, тэгээд... гэтэл Венгр эр,
- Өө, би тэдний тухай танд ярьж өгч чадна шүү гээд,
- Италийн Орвиетогийн гэгээнтэн, герман эр, Мюнхенээс ирсэн химич, профессор, Киевийн номын санч, орос эмэгтэй, Техас мужийн Вакогоос ирсэн газрын эзэн, Форт-Смитээс ирсэн канадын банкны эзэн, Вашингтоны лоббийдогч Паркер нар байсан гэлээ.
"Бурхан минь, хамгийн түрүүнд түүнийг олсон бол ямар их цаг хэмнэх байв аа. Гайхалтай эр юм, бүх зорчигчдын тогтоож авч шүү"
- Та гайхалтай ойтой хүн юм гэж Роберт түүнийг сайшаан өгүүлэхэд,
- Тийм ээ, тэнд өөр бас нэг эмэгтэй байсан гэж Бушфекете хэллээ.
- Орос уу?
- Үгүй, өөр эмэгтэй. Өндөр гуалиг, нэг л жигтэй хувхай цагаан царайтай хүүхэн байсан.
Роберт бодолд автлаа. Бусад гэрчүүд хоёр дахь эмэгтэйн талаар огт дурсаагүйсэн.
- Та андуурч байх шиг байна аа.
- Үгүй андуураагүй. Тэнд хоёр бүсгүй байсан гэж Бушфекете зөрүүдлэн зүтгэв.
Робертод энэ үгс тархинд нь нэг л багтаж өгөхгүй байлаа.
- Өөр хүүхэн байсан байж таарахгүй.
Гэвч Ласло өөрийнхөөрөө зүтгэсэн хэвээр.
- Зурагчин нисдэг биетийн дэргэд бидний зургийг авч байхад бүсгүй яг миний дэргэд байсан. Үлэмжийн үзэсгэлэнтэй бүсгүй гээд тэрээр дуугүй болсноо,
- Хачирхалтай нь бүсгүй автобусанд байсныг нь би ердөө санахгүй байгаа юм. Тэрээр ард талд хаа нэг газар сууж байсан байх. Бүсгүй тун цонхигор харагдсан, би түүний төлөө санаа зовсноо санаж байна.
Роберт хөмсөг зангидан,
- Та нар автобусандаа эргэж ирэхэд бүсгүй хамт явсан уу? гэлээ.
- Бодох хэрэгтэй байна. Үгүй, түүнийг харснаа санахгүй байна. Гэхдээ би үзсэн харсандаа сэтгэл хөөрөөд анзаараагүй байж болох юм гэв.
Энэ нэг л биш дээ. "Арван зорчигч байсан гэтэл арван нэг байж таараа юу? Учрыг нь олох ёстой" гэж Роберт бодлоо.
- Гялайлаа, ноён Бушфекете.
- Тус болсондоо баяртай байна.
- Амжилт хүсье.
- Баярлалаа гээд Ласло жуумалзав.
Харь гаригийн хүний "жинхэнэ гартай" болсон түүнд амжилт хүсэхийн хэрэггүй биз ээ.
Роберт тэр оройдоо генерал Хиллиард руу сүүлчийн удаа утастан,
- Тэр бол Венгрийн Шопронд задгай ший янгууны эзэн Ласло Бушфекете гэдэг.
- Энэ сүүлчийн гэрч үү?
Роберт хоромхон зуур дуугүй байснаа,
- Тийм ээ, эрхэм ээ гэхдээ мань эр найм дахь гэрчийн тухай ярихыг хүссэн хэдий ч шалгаж магадлаагүй тул хэлэхгүй байхаар шийдлээ.
- Нөхөр захирагч аа, танд баярлалаа.
"АЯНГА" ЦАХИЛГААН МЭДЭЭ.
МАШ НУУЦ.
ҮНДЭСНИЙ АЮУЛГҮЙ АГЕНТЛАГ-ВЕНГРИЙН АЮУЛГҮЙ АЛБАНЫ ЗАХИРЛЫН ОРЛОГЧИД.
НЭГ ХУВЬ. ЗӨВХӨН УНШ.
АГУУЛГА: "ЕРТӨНЦИЙН ТӨГСГӨЛ" АЖИЛЛАГАА.
10. ЛАСЛО БУШФЕКЕТЕ, ШОПРОН
ТӨГСӨВ.

Тэд шөнө орой задгай ший янгуу хаасан хойно ирж, арван таван минутын дараа ирсэн шигээ нам гүмхэн арилж өглөө.
Ласло Бушфекете түүний том цагаан цацрын өмнө таван зуун форинтын тасалбар авахаар зогсоо урт дарааллыг харан зогсож байна хэмээн зүүдэлж байв.
"Найз нар минь, наашаа орогтун. Харь гаригийн хүний биеийн хэсгийг үзэцгээ. Энэ гэрэл зураг, зурмал зураг биш, гагцхүү харин хүний жинхэнэ гар. Ердөө л таван зуун форинтээр мартагдашгүй үзмэр үзэх болно"
Дараа нь тэрээр Мариктай нүцгэн биеэрээ тэврэлдэн хэвтэж, хүүхний сэргэр хатуу хөх цээжинд нь тулахыг мэдэрч байлаа. Марика түүнийг энхрийлэн илэн таалахад, бие мах бодь нь сэргэж босохыг мэдрэн бүсгүйг татан ойртуулах гэтэл гарт нь хүйтэн, гөлгөр зүйл атгагдав. Тэрээр цочин сэрж нүдээ нээгээд хашгирч гартал наж могой түүнийг хатгаж орхилоо.
Маргааш өглөө нь түүний амьгүй болсон биеийг олоход хайрцагт байсан хортой наж могой алга болсон байжээ.
"АЯНГА" ЦАХИЛГААН МЭДЭЭ.
МАШ НУУЦ.
ВЕНГРИЙН АЮУЛГҮЙ АЛБА ҮНДЭСНИЙ АЮУЛГҮЙ АГЕНТЛАГИЙН ЗАХИРЛЫН ОРЛОГЧИД
НЭГ ХУВЬ.
ЗӨВХӨН УНШ.
АГУУЛГА: "ЕРТӨНЦИЙН ТӨГСГӨЛ" АЖИЛЛАГАА.
10. ПАСЛО БУШФЕКЕТЕ, ШОПРОН,
УСТГАГДСАН
ТӨГСӨВ.

Генерал Хиллиард улаан өнгийн харилцуураа аван,
- Янус, захирагч Белламаас хамгийн сүүлчийн мэдээг авлаа. Тэр сүүлчийн гэрчийг олжээ. Бүх гэрчүүдийг бид халамжилсан.
- Сайн байна, би бусдадаа мэдээлье. Таныг бидний төлөвлөгөөний эцсийн шатыг гүйцэтгэхийг хүсч байна.
- Нэн даруй гүйцэтгэнэ.
"АЯНГА" ЦАХИЛГААН МЭДЭЭ.
МАШ НУУЦ.
ҮНДЭСНИЙ АЮУЛГҮЙ АГЕНТЛАГ
ИТАЛИ, АНГЛИ, ЗХУ, ШВЕЙЦАР, КАНАД, ГЕРМАН, ВЕНГРИЙН АЮУЛГҮЙ АЛБАНЫ ЗАХИРЛЫН ОРЛОГЧДОД НЭГ ХУВЬ. ЗӨВХӨН УНШ.
АГУУЛГА: "ЕРТӨНЦИЙН ТӨГСГӨЛ" АЖИЛЛАГАА.
11. ЗАХИРАГЧ РОБЕРТ БЕЛЛАМЫГ УСТГА!
ТӨГСӨВ.

_________________
Avatar by Someone


Top
   
PostPosted: Oct.18.16 2:50 am 
Offline
Асуулт Самбарын Хvндэт Харуул
User avatar

Joined: Sep.21.09 1:02 pm
Posts: 6213
Location: Энд
Харь гаригийн хүүхэнд амжаад цуг зураг авхуулчихжээ ккк. Роберт ч арай энэ хэдэн гэрч шиг амархан таглуулчихгүй бх даа. Гэхдээ Монте санаатайгаар Сюзантэй учирсан юм бол уу санамсаргүй юм бол уу

Баярлалаа :wd: :wd:

_________________
:wink:


Top
   
PostPosted: Oct.18.16 4:59 am 
Offline
Хэлээд баршгvй их цолтой
Хэлээд баршгvй их цолтой

Joined: Sep.10.09 9:45 am
Posts: 479
Location: Төв цэгт
Робертод байгаа харийн талст шиг юм нь тэр харийн хүүхэнд хэрэг болох байхдаа. Харин Монте тэр 12 хүний нэг нь байж магадгүй л юмдаа.

_________________
Энхрий хайрт эх орныхоо төлөө


Top
   
PostPosted: Oct.18.16 12:26 pm 
Offline
Хэлээд баршгvй их цолтой
Хэлээд баршгvй их цолтой
User avatar

Joined: Oct.26.10 4:59 pm
Posts: 481
Location: Дурлалаар би шатахгүй Дурсамжаар би гуниглахгүй Уураар би дүрэлзэхгүй Уйтгараар би дүнсийхгүй ...
mmiracle wrote:
Харь гаригийн хүүхэнд амжаад цуг зураг авхуулчихжээ ккк. Роберт ч арай энэ хэдэн гэрч шиг амархан таглуулчихгүй бх даа. Гэхдээ Монте санаатайгаар Сюзантэй учирсан юм бол уу санамсаргүй юм бол уу

Баярлалаа :wd: :wd:

Манай захирагч эсрэгээрээ энэ 12-г хайж олж устгах байлгүйдээ, Монте санамсаргүй байгаад сүүлдээ Сюзанаар бамбай хийгээд амьд үлдэхээ бодох юм болов уу? Шелдоны зохиол дээр таамаг дэвшүүлчээд тэр нь таарахгүй бол хичнээн сайхан билээ дээ :))

_________________
Үг бүхэн зүрхэнд...


Top
   
PostPosted: Oct.20.16 1:34 am 
Offline
Эрчлэх Сумны Исгэрээ Гишvvн
Эрчлэх Сумны Исгэрээ Гишvvн

Joined: Oct.18.14 10:39 pm
Posts: 219
Сайхан шинэ ном оруулсан байна шүү дээ. Уншдаг хэрэг ээ. Баярлалаа


Top
   
PostPosted: Oct.22.16 12:06 pm 
Offline
Өвөг Дээдсийн Сахиус Гишvvн
Өвөг Дээдсийн Сахиус Гишvvн

Joined: May.10.10 2:23 am
Posts: 683
ном заавал хамгийн сонирхолтой хэсэг дээрээ дуусдаг нь гачлантай шүү, хөөрхий Роберт , баахан хүний амийг тасалснаа ч мэдэхгүй, өөрөө үнэх ёстойгоо ч гадарлахгүй, эх орныхоо төлөө албаа гүйцэтгэж байна гэж бодож яваа байх даа, санаа зовчихлоо, гэхдээ галд шатаж усанд живдэг баатар бол лав Сиднигийнх биш ээ.Ном оруулагчиддаа маш ихээр баярлаж байнаааа


Top
   
PostPosted: Oct.22.16 4:06 pm 
Offline
Эелдэг Гишvvн
Эелдэг Гишvvн

Joined: Mar.17.16 5:46 pm
Posts: 63
Someone 33-р бүлэг нь хаана байгаа юм?


Top
   
PostPosted: Oct.22.16 5:36 pm 
Offline
Хэлээд баршгvй их цолтой
Хэлээд баршгvй их цолтой
User avatar

Joined: Oct.26.10 4:59 pm
Posts: 481
Location: Дурлалаар би шатахгүй Дурсамжаар би гуниглахгүй Уураар би дүрэлзэхгүй Уйтгараар би дүнсийхгүй ...
Нээрээ ойрд яагаад орсонгүй хүлээж л байгаа шүү... :)

_________________
Үг бүхэн зүрхэнд...


Top
   
PostPosted: Oct.22.16 11:01 pm 
Offline
Дархан Гишvvн
Дархан Гишvvн
User avatar

Joined: Apr.24.12 1:04 pm
Posts: 208
Бүлэг 32-д "9.Кеван Паркер. Төгсөв. Кеван Паркерийг бааранд ирэхэд" гээд эхэлж байгаа мөрнөөс Бүлэг 33 эхэлж байгаан байна шүү. Номыг шалгалаа.


Top
   
PostPosted: Oct.22.16 11:23 pm 
Offline
Дархан Гишvvн
Дархан Гишvvн
User avatar

Joined: Apr.24.12 1:04 pm
Posts: 208
Энэ номыг би нь скандаад someone, tested 2 гишүүн рүү явуулаад, тэр 2 маань заваараа текст болгож оруулж байгаам шүү. Ойрын үед би жаахаан завгүй болоод скандаж амжсангүй. Сая хэдэн хуудас tested рүү явуулсан, маргааш оруулчих байхаа, үлдсэнийг нь маргааш скандаад явуулахыг хичээнээ :cheerleader:


Top
   
PostPosted: Oct.23.16 3:44 am 
Offline
Асуулт Самбарын Хvндэт Харуул
User avatar

Joined: Sep.21.09 1:02 pm
Posts: 6213
Location: Энд
За хүлээжийяаа :s2: :s2: :s2: :s2: :s2: :s2: :s2: :s2: :s2: :s2: :s2: :s2: :s2: :s2: ингээл

_________________
:wink:


Top
   
PostPosted: Oct.24.16 11:31 am 
Offline
Эелдэг Гишvvн
Эелдэг Гишvvн

Joined: Mar.17.16 5:46 pm
Posts: 63
ХОЁРДУГААР ДЭВТЭР


ХЭЛМЭГДЭГСЭД


Бүлэг 35.

Арван тав дахь өдөр

Роберт Белламийг арван нэг дэх гэрч байсан уу гэсэн бодол зовоож эхэллээ. Хэрэв байсан юм бол бусад зорчигчид яагаад түүнийг дурссангүй вэ? Жуулчдын автобусны тасалбар түгээгч долоон зорчигчийг мэдэж байсан. Венгр эр андуурч, санаанаасаа зохиосон байх гэж үзэж болох боловч, Роберт дэндүү журмыг сахидаг тул түүнийг андуурсан хэмээн бодож чадахгүй байлаа.
Бушфекетегийн үгийг зайлшгүй шалгах хэрэгтэй. Яаж тэр вэ? Роберт гэнэт Ганс Бекерманыг саналаа. Автобусны жолооч эр мэдэх естой.
Тэрээр "Саншайн турз" руу утасдвал контор хэдийнэ тарж, утасны лавлахад Бекерманы утасны дугаар байсангүй.
Роберт Швейцари орж газар дээр нь учрыг нь олж хужрыг нь тунгаахаар шийджээ. "Хуймгай загнаж болохгүй" гэж мань эр бодсон байна.
Тэрээр Цюрихд шөнө дундад нисч ирэхэд хүйтэн цэнгэг агаар, арван тавны дүгрэг саран угтлаа. Роберт машин хөлслөн авч танил замаараа Каппель тосгоныг чиглэн хурдлав. Дуганын дэргэдүүр өнгөрөн Бекерманы гэрийн үүдэнд очиж зогсохдоо, хий үзэгдлийн араас ангуучлан нааш ирсэн гэдэгтээ итгэлтэй байлаа. Байр нь бүхэлдээ таг харанхуй байсанд хаалгыг нь тогшин хэсэг хүлээв, дахин тогшиж зогсоход шөнийн хүйтэн салхинд жиндэж эхэлжээ.
Удаж удаж үүд нээгдэн хатагтай Бекерман гандан өнгө алдсан, тэрмэн халаад нөмөрчихсөн үүдээ нээв.
-Та юу гээв?
-Хатагтай Бекерман, та намайг санаж байна уу? Би Гансын тухай нийтлэл бичиж байгаа сэтгүүлч байна. Ийм оройн цагаар төвөг удсанд уучлаарай, гэвч тун чухал хэрэг гараад, танай хүнтэй уулзах гэсэн юм гэлээ.
Түүний үгсийн хариу анир чимээгүйд автжээ.
-Хатагтай Бекермаан?
-Ганс тэнгэрт хальсаан гэхийг сонсоод Робертын хамаг бие дагжин чичирч,
-Юу-уу? хэмээн гайхан өөрийн эрхгүй дуу алдав.
-Нөхөр маань тэнгэрт хаяьсан.
-Надад... надад тун харамсалтай байна. Юу болох нь энэ вэ?
-Машинтайгаа эргээс ниссэн. Чөтгөр шүглэсэн цагдаа нар түүнийг хар тамхинд мансуурсан гэсэн гэх эмэгтэйн дуу уй гаслангаар дүүрэн сонсогдов.
-Хар тамхинд ий?
"Шархтай. Харшилтай учраас эмч надад эм бичиж өгч чадахгүй байна".
-Золгүй явдал болсон гэж цагдаагийнхан хэлсэн үү?
-Тийм ээ.
-Задлан хийсэн үү?
-Хийсэн, биенээс нь хар тамхи илрүүлсэн гэсэн. Дэмий чалчицгааж байгаа юм.
Роберт юу гэж хариулахаа мэдэхээ байлаа.
-Надад тун харамсалтай байна, хатагтай Бекерман, би. . .
Хаалга хаагдан, Роберт харанхуй, хүйтэнд орь ганцаар үлдэн хоцорлоо.
"Нэг гэрч үгүй болжээ, нарийндаа бол хоёр ч гэрч. Лесли Модершед түймэрт амь эрсэдсэн". Роберт эргэцүүлж бодсоор. Хоёр гэрч үхжээ. Түүнд Фермийн зааварлагчийн хэлсэн "Өнөөдөр би та бүхэнтэй санаандгүй учралын тухай ярилцах гэж байна. Манай ажил энэ нь огт байх ёсгүй, ийм учрал нь ихэнхдээ аюул заналыг илтгэж байгаа нь тэр. Хэрэв та хэд хэдэн удаа нэг л хүнтэй эсвэл, нэг л машинтай тааралдаад байвал үтэр түргэн арьсаа хамгаалах хэрэгтэй. Магадгүй та эвгүй явдалтай орооцолдсон байж магад". Робертыг дотоод сэтгэлийн зөрчилдөөн шаналгаж эхэллээ. Болсон явдал ердөө л санамсаргүй тохиолдол байж болно, гэвч. . . "Энэ оньсого мэт зорчигч эмэгтэйг шалгах хэрэгтэй".
Эхний удаад тэрээр Канадын Форт-Смит рүү утасдвал эмэгтэй хүний уй гашууд автсан дуу гарч,
-Байна уу? гэлээ.
-Уильям Маннтай ярья.
Тэрээр бүсгүйн уйлагнахыг мэдэрчээ.
-Уучлаарай, нөхөр маань. . . цаашид бидэнтэй хамт байхгүй болсон.
-Таныг ойлгосонгүй.
-Тэр амиа хорлосоон.
"Амиа хорлох ий? Хашир догь банкны эзэн үү? Чөтгөр ав гэж юу болоод байна аа?" Арай үгүй байлгүй дээ. . . Роберт бусад бүх утас руу залгаж эхэллээ,
-Профессор Шмидтыг яриулаач.
-Өө! Профессор лабораторид болсон дэлбэрэлтийн үеэр амь үрэгдсэн.
-Би Дэн Уэйнтэй ярих гэсэн юм.
-Тун харамсалтай байна. Шанадас сайт унага нь түүнийг үхтэл нь бяц гишгэлчихсэн. . .
-Ласло Бушфекеттэй ярья.
-Задгай тайз хаагдсан, харин Ласло нас барсан.. .
-Фриц Манделыг яриулаач.
-Фриц золгүй тохиолдлоор нас нөгцсөн шүү дээ.
-Ольга Романенкотой ярья.
-Хөөрхий, бүсгүй дэндүү залуугаараа байсан даа. . .
-Би Гэгээн эцэг Патрикийн биеийг асуух гэсэн юм.
-Хөөрхий түүний сүнс нь нойрон дунд нь өөр ертөнц рүү...
-Би Кевин Паркертэй ярья.
-Кевин алагдсан.. .
Үхэцгээчихэж. Бүх гэрчүүд бүгд үхэж. Чухам мань хүн л тэднийг хайж олоо биз дээ. Тэрээр тэр эмгэнэлт үед нь яагаад байхгүй байв аа? Тийм ээ, өөдгүй новшнууд түүнийг тухайн орноос явмагц тэднийг алчихдаг байж шүү. Би зөвхөн генерал Хиллиардад илтгэж байсан.
"Би хэн нэгэн энэ даалгаврын талаар мэдэхийг хүсэхгүй байна. Та өдөр бүр надад биечилэн илтгэх ёстой".
Тэд гэрчүүдийг олуулах гэж түүнийг ашиглажээ. Энэ бүхний цаана юу нуугдаж байна? Отто Шмидтийг Германд, Ганс Бекерман, Фриц Манделийг Швейцарт, Ольга Романенког ЗХУ-д, Дэн Уэйн, Кевин Паркерийг Америкт, Уильям Манныг Канадад, Ласло Бушфекетийг Венгрт алжээ. Тэгэхээр эдгээр орнуудын аюулгүй албад энэ ажиллагаатай холбоотой байх нь ээ.
Дээгүүр тушаалтай хэн нэгэн гэрчүүдийг үхэх ёстой гэсэн шийдвэр гаргажээ. Хэн бэ? Яагаад?
"Энэ нь олон улсын хуйвалдаан байж, би төвийн тоглогч нь болжээ".
Робертод өөрийг нь мөн устгана гэдэгт итгэхэд хэцүү байлаа. Гэвч тэрээр мөн л гэрчүүдийн нэг шүү дээ. Хэдийгээр үүнд баттай итгэхгүй байгаа ч гэлээ, азаа үзэхийн хэрэггүй. Юуны түрүүнд Рим рүү Риккод очиж хуурамч паспорттой болох хэрэгтэй.
Сүүлийн арван таван хоногийн туршид хийсэн эцэс төгсгөлгүй нислэг нь түүний тамирыг барсан хэдий ч тэрээр туйлдаа хүртлээ ядарсан гэж огт бодолгүй Рим рүү нисэж явна.
Онгоц Леонарда да Винчийн онгоцны буудалд газардан Роберт нисэх буудлын зааланд ортол тэнд Сюзан зогсож харагдав. Тэрээр гайхсандаа зогтуслаа. Сюзан цааш харан зогсох агаад мань эр магад өөрийгөө андуурч байна гэж бодтол,
-Баярлалаа. Намайг машин хүлээж байгаа гэх түүний дуу тодхон сонсогдов.
Роберт түүнд дөхөн очоод,
-Сюзан... гэвэл бүсгүй эргэн хараад түүнийг гайхан ширтэв.
-Роберт оо! Ямар сонин учрал вэ! гээд Сюзан ялдамхан инээмсэглэв.
-Би чамайг Гибралтарт байгаа гэж бодсон шүү гэж Робертыг хэлэхэд,
-Тийм ээ, тийшээ явах гэж байна, гэвч Монтед энд ажил гараад. Бид орой ниснэ. Харин чи Римд юу хийж байгаа юм бэ?
"Амиа аварч явна".
-Ажлаар явна. "Энэ миний сүүлчийн даалгавар, хайрт минь. Тэгээд би албанаасаа халагдана. Одоо бид үргэлж хамт байж, биднийг юу ч салгаж чадахгүй. Монтегоос салаад надад эргээд ирээч! Роберт эл үгсийг хэлж чадахгүй. Бүсгүй шинэ амьдралдаа аз жаргалтай байлаа.
"Түүнийг тайван орхи" хэмээн Роберт бодлоо.
Сюзан түүнийг анхааралтай харснаа,
-Чи ядарсан харагдана гэлээ.
-Бага зэрэг ажиллах хэрэг гараад.
Тэд бие биесээ ширтэн хэсэг зогслоо. Тэдний ой тойнд нь аз жаргалтай амьдралын ул мөр хадгалагдан үлдэж, бие биерүүгээ тэмүүлсэн хэвээр байжээ.
Сюзан түүний гарыг атган,
-Роберт, Роберт оо. Бид. . . бид. . .
-Сюзан...
Энэ мөчид жолоочийн дүрэмт хувцастай бадируун эр хүрч ирээд,
-Машин бэлэн, хатаггай Бэнкс гэх түүний үгс бүгдийг тасалж орхилоо. Сюзан жолоочид,
-Баярлалаа гэж хариулаад Роберт тийш эргэн, -Уучлаарай, би явах боллоо. Биеэ бодоорой гэлээ.
-Тэгнээ. цааш явах бүсгүй араас удтал харан зогсов. Тэрээр дахин түүнтэй учирсандаа туйлын их баярласнаа хэлэх гэсэн боловч ямар нэгэн юм түүнд саад болжээ. Тэгэлгүй яах вэ? Өнөөх санамсаргүй учрал!
Тэрээр такси хөлөглөн "Хасслер" буудлыг зүглэв.
-Тавтай морил, захирагч аа.
Роберт цагаа харвал оройн 22 цаг болж байв. Өрөөндөө ороод тухлан унтмаар санагдсан авч, нэн түрүүнд паспорт олох хэрэгтэй байлаа.
-Би дээш гарахгүй, гэхдээ тээшийг минь өрөөнд оруулбал танд тун их талархах болно гэлээ.
-Тэгье, захирагч аа.
Роберт эргэн буудлаас гарах гэтэл лифтний хааяга нээгдэн нилээдгүй халж хөлчүүрхэн, инээж хөхрөлдсөн хүмүүс дуу шуугиантай нь аргагүй гарч ирцгээв.
Тэдний дундаас махлаг улаан царайтай эр,
-Мэнд үү, хөгшөөн, ажил урагштай юу? хэмээн мэндчилэв.
-Сайн. Маш сайн байгаа гээд Роберт үүдэн танхимыг өнгөрөн таксины зогсоол руу гарлаа. Тэр таксинд суусан хойноо гудамжны эсрэг талын зогсоол дахь нэгэн сэжиг бүхий саарал өнгийн "опель" машин зогсохыг олж харлаа.
-Монте-Граппа гудамж руу гэж очих хаягаа хэлэв. Роберт замын турш арыг харах толь руу хялмалзан явсан боловч өнөөх саарал "опель" ер үзэгдсэнгүй.
Роберт "Би хийрхэж эхэлж байх шив" хэмээн эгдүүцэв. Тэд Монте-Граппа гудамжинд ирээд жолоочтой тооцоо хийх зуур нүднийхээ булангаар өнөөх "опель" байхыг ажмагц түүний араас мөрдөөгүй л байгаасай хэмээн залбирахад бэлэн байв. Тооцоогоо хийгээд гудамжаар зугуухан алхалснаа шилэн үзмэрийн дэргэд саатан зогслоо. Саарал "опель" түүний зүг ойртон айсуй нь баттай боллоо. Роберт уулзварт хүрээд ганц чигийн хөдөлгөөнтэй гудамж руу эргэснээ, машины урсгал сөрөн гэдрэг алхлаа. Өнөөх "опель" уулзварт тулж очоод яаж ч чадахгүй зогсосхийснээ Робертыг гудамжны эцэст барьж авах санаатай цааш хурдлан давхилаа. Роберт буцаж эргэн алхлан Монте-Гралла гудамжнаа ирэв.
Саарал "опель" үзэгдсэнгүй.
Роберт такси барин, -Монтичелли гудамж хэмээв.
Даалгавар биелүүлж явахдаа Роберт эл үзэмж муутай, хуучин байранд олонтоо ирсэн ажээ. Тэрээр шатаар өгсөн дээш гарч хаалгыг нь тогшвол хэн нэгэн дурангаар харснаа агшин зуур үүд цэлийтэл нээгдэн,
-Роберт уу? Ажил сайн уу, анд минь хэмээн үүд нээсэн эр уулга алдан түүнийг нөхөрсөгөөр тэврэн авлаа.
Жар орчим настай, богинохон зассан буурал үстэй, өтгөн хөмсөгтэй, шар шүдэлсэн тэр эр үүдээ хаан янгинатал түгжив.
-Ажил давгүй шүү, Рикко.
Риккод овог байдаггүй юм. "Над шиг хүнд, нэр байхад л хангалттай" гэж тэрээр бардамнах дуртай нэгэн.
-Энэ удаа чамд юугаар туслах вэ, анд минь? гэвэл Роберт,
-Би тун чухал ажилтай яаруу явна. Чи надад паспорт хийж өгч чадах уу? гэлээ.
-Аль улсынхыг хүсээв? Грек, Турк, Югослав, Английн... гээд Рикко шүүгээнээс янз бүрийн өнгөтэй багц паспортууд Робертод үзүүлэв.
-Надад америкийнх хэрэгтэй гэж Роберт хэлэв.
Рикко багц паспортон дундаас цэнхэр хавтастай паспортыг сугалан авч, -Артур Баттерфилд гэсэн нэр болох уу? гэв.
-Давгүй сонсогдож байна.
-Алив, энэ хананд зогсоодох зургийг чинь авья гэж сайхь эр өгүүлэв.
Робертыг заасан хананд очиж зогсоход Рикко хайрцагнаас "Поларойд" аппарат гарган зургийг нь авлаа.
Хэдэн минутын дараа Роберт зургаа үзсэнээ,
-Хөөе, би инээгээгүй байна гэлээ.
Рикко түүнийг гайхан харж,
-Юу гэнэ ээ? гэв.
-Би инээгээгүй байна. Дахиад нэг аваадах гэхэд Рикко,
-Чинийхээр больё хэмээн мөрөө хавчин өгүүлэв.
-Энэ арай дээр болж гээд Роберт хоёр дахь зургийг харах зуур эхний зургаа болгоомжтой гэгч нь халаасалж орхив.
-Одоо техник ажиллагаандаа орцгооё гээд Рикко паспортод зураг наахаар багавтар шахагч машин суурьлуулсан вандан тийш эргэлээ.
Энэ зуур Роберт үзэг, бэх зэрэг бусад хэрэгсэл хөглөрсөн бичгийн ширээ тийш очин жижигхэн гожгор шилтэй цавуу, сахлын хутга авч хармаалж амжив.
Рикко бүтээлээ сайтар шинжин хараад,
-Дажгүй болж шүү. Таван зуун долларын үнэтэй эд дээ гээд Робертод паспортыг нь сарвайв.
-Чөтгөр ав, ийм үнэтэй юм уу? гэснээ Роберт түрийвчээ гарган тавин долларын арван дэвсгэрт гарган өглөө.
-Ийм хүмүүстэй ажил хэрэг явуулахад таатай байдаг юм. Би танд хичнээн хайртайг та мэдэх үү?
Түүний энэ их хайрыг Роберт гадарлалгүй яах билээ. Рикко бол хэдэн арван засгийн газарт ажиллаж, тэд бүгдэд урвасан гаргуун туршлагатай "гуталчин" байлаа. Роберт паспортыг авч халааслав.
-Амжилт хүсье, эрхэм Баттерфилд гээд Рикко инээмсэглэв.
-Баярлалаа.
Рикко хаалгаа хаан Робертын шилний хонхрыг хармагц харилцуураа шүүрэн авлаа. Иймэрхүү мэдээллийг өндөр үнээр авах хэн нэгэн үргэлж бэлэн байдаг хойно доо.
Роберт Риккогийн гэрээс хориод ярд холдоод авсан шинэ паспортоо гарган хогийн тантанд хийн шатаав. Ингэснээрээ тэр дайсны пуужинг хуурамч байнд тусгасан чадварлаг нисгэгч болж чадна. Тэд Артур Баттерфилдыг эрцгээж байг цаашаа.
Хагас хорооллын тэртээ гудамжинд саарал өнгийн "опель" машин зогсож байхыг Роберт олж харав. "Байж боломгүй юм" гэж тэрээр бодоод энэ "опель" яах аргагүй түүнийг мөшгөгч агаад тэд түүний байгаа газрыг ямар нэг аргаар тодорхойлж чадаад байгаа нь илт болов. Энд өөрт нь байгаа дохио өгөгч хэрэгслийг ашиглаж байгаа гэх ганц хариулт байж болно. Хувцсанд нь бэхэлсэн үү? Үгүй, үүнийг хийх боломж тэдэнд байгаагүй. Юмаа цуглуулж байхад нь ахмад Доуэрти өрөөнд нь байсан хэдий ч ямар хувцас, мөнгө, түлхүүр, түрийвч, нусны алчуур, төлбөрийн карт авч явахыг нь мэдэхгүй байсан тул. . . Төлбөрийн карт!
"Энэ надад хэрэг болохгүй байх, генерал аа". "Үүнийг ав, үргэлж биедээ авч яв". Жигшүүртэй новш. Тэд яагаад үтэр түргэн түүнийг олоод байгаа нь ойлгомжтой боллоо.
Роберт цаашлан алхтал саарал "опель" үзэгдэхээ болив. Тэрээр төлбөрийн картаа гарган үзвэл ердийн картнаас илүү зузаан байх ажээ. "За яамай даа, энэ хүний оронцогнуудаас хагацах цаг болжээ" хэмээн бодлоо.
Гудамжинд ачаа буулгаж байгаа хэдэн ачааны машин хөндлөн гулд зогсох үзэгдэв. Роберт өөрийг нь хэн нэгэн ажиглаагүй гэдэгт баттай итгэмэгц францын дугаартай улаан өнгийн ачааны машинд дөхөн очсоноо өнөөх картаа тэвшин дээр нь чулуудаж орхилоо.
Ингээд санаа амран такси зогсоов.
-"Хасслер" буудал орно.
Роберт буудалд ороод үүдний танхимын ажилтанд хандан,
-Парис руу оройн нислэг байна уу үзээд өгөөч гэв.
-Тэгье, захирагч аа. Танд ямар авиа компанийнх хэрэгтэй вэ?
-Ямар ч хамаагүй, хамгийн эхний нислэг бол сайнсан.
-Танд туслахдаа баяртай байна.
-Баярлалаа гээд үүдний үйлчлэгчид хандан,
-314-р өрөөний түлхүүрийг өгөөч. Би удахгүй явна гэлээ.
-Ойлголоо, захирагч, Беллам. Танд захидал ирсэн гээд нэгэн дугтуй түлхүүрийн хамт өгөв.
Роберт сэрэмжлэн харвал дугтуйн дээр:
"Захирагч Роберт Белламд" гэсэн ганц мөр бичиг үзэгдэв. Роберт дугтуйг болгоомжтой тэмтрэн үзээд, алгуурхан задласанд дотор нь Итали рестораны зар сурталчилгааны хөтөлбөр байлаа. Дугтуй дээрх өөрийнх нь нэрийг эс тооцвол гэм хоргүй мэт.
-Хэн үүнийг авчирч өгснийг та мэдэхгүй биз? гэвэл, үүдний үйлчлэгч,
-Өршөөгөөрэй, өнөө орой тун их ажилтай байсан хэмээн уучлал эрэв.
Тиймзэ, захидал өгсөн этгээд огт анзаарагдаагүй нь лавтай. Тэрээр гартаа тааралдсан зар сурталчилгааны хөтөлбөрийг авч дугтуйлаад үйлчлэгчид өгч аль хайрцагт шургуулахыг нь ажиглан, өрөөнийх нь дугаарыг мэдэж авчээ. Одоо тэр этгээд Робертыг хүлээн дээр өрөөнд нь отож суугаа нь илт.
Дайсан этгээдтэйгээ нүүр тулах цаг нэгэнт болжээ.
Гэнэт дуу шуугиан гарахыг сонсоод Роберт эргэн харвал нөгөө халамцуу хүмүүс үүдний танхимд орж ирэнгүүтээ дуу дуулалдан инээж хөхрөлдөцгөөх нь тэд хаа нэгтээ нэмсэн нь илт ажээ. Өнөөх малигар эр Робертод хандан,
-Залуу, мэнд үү. Чи сайхан үдэшлэгнээс хоцорчихлоо гэв.
Роберт түргэн зуур сэтгэн,
-Та нар үдэшлэгт дуртай юу? гэв.
-Яриа юу байх вэ!
-Дээр жинхэнэ амьдрал буцалж байна. Уух юм, охид гээд юу хүссэн бүхэн бий. Алив хамт явцгаая, нөхдөө гэж Роберт хэлэв.
-Аргагүй л америк эр байна. Сонсов уу, найз нараа? Манай найз үдэшлэг зохиох нь гээд халамцуу эр Робертыг тэвэрч авав.
Ингээд тэд бүгд лифтэнд чихэж аваад гурван давхарт гарч ирцгээлээ.
-Энэ италичууд амьдралын утга учрыг ойлгодог улс шүү. Тэд садар наргиан бодож олоо юу, тийм үү? гэж тэдний нэг нь асуулаа.
-Би та нарт жинхэнэ садар наргианыг үзүүлэх гэж байна хэмээн Роберт хэлэв.
Тэд Робертын өрөөний үүдэнд хүрч ирэхэд Роберт цоожны нүхэнд түлхүүрээ шургуулангаа,
-Хөгжилдөцгөөхөд бүгд бэлэн биз? гэсэнд хөөрсөн тэд дуу дуугаа авалцан хөгжилдөн хашгиралдацгаав.
Роберт түлхүүрээ эргүүлээд хаалгаа угз татан цэлийтэл нээв. Өрөөнд тас харанхуй, Роберт гэрэл асаасанд, 'тасалгааны голд өндөр туранхай эр дуу намсгагч бүхий "маузер" буу халааснаасаа гаргахаар завдснаа, өөрийг нь сонирхон харах бөөн хүмүүсийг хараад мань эр буугаа буцааж халааслав.
-Хөөе! Уух юм хаа байна гэж тэдний нэг нь шаардахад Роберт үл таних эрийг заан,
-Түүнд л бүх юм бий дээ гэлээ.
Хүмүүс үл таних эрийг бүчин авлаа.
-Анд минь уух юм чинь хаа байна? Охид хаа байна?. . . Алив үдэшлэг зохиоё ... гэцгээв.
Өндөр туранхай эр Робертод хүрэхийг хичээвч, хүмүүс замыг нь хааж түүнийг бүчин авчээ. Тэрээр Роберт өрөөнөөс гарч хэрхэн хаалга хаахыг нь ямар ч авралгүйгээр харсаар хоцрох нь тэр ээ.
Роберт шат алгасан доош харайлган хурдалсаар буув. Үүдний танхимд хүрч гарах хаалга руу яаран явах зуур буудлын ажилтан гэнэт түүнийг харснаа,
-Захирагч Беллам танд тасалбар захиалсан. "Аир Франс"-ын 312-р нислэг, шөнийн нэг цагт Парис руу ниснэ гэхэд нь,
-Баярлалаа гэж Роберт явуут дундаа хариулав.
Тэрээр гадагш гүйн гарч талбай дээр дөнгөж зорчигчоо буулгаж буй таксид сууж амжив.
Түүнийг алах гэсэн нь тодорхой боллоо.
"Тийм амар дөнгөхгүй шүү" хэмээн Роберт бодов. Анчин байсан эр өдгөө агнуурын шувуухай болон хувирсан ч гэлээ түүнд асар их давуу чанар бий. Тэд өерсдөө түүнийг сайтар бэлтгэсэн, мань эр тэдний бүхий л арга мэх, хүчтэй, сул талыг бүгдийг мэдэх агаад өөрийн бүхий л мэдлэгээ тэдний эсрэг хэрэглэхээр шийдэв. Робертод юун түрүүн тэдний мөрдлөгөөс ангижрах хэрэгтэй. Араас нь мөшгөж яваа улсад түүний хилийн наймаачид, алан хядагчид, тагнуулчдыг эрж олж байсан үүх түүхээс нь дурссан байх: Мань эр баривчлах үед тун аюултай тул аз турших хэрэггүй шууд буудах ёстойг урьдаас сануулсан байж таараа.
-Вокзал руу гэж Роберт жолоочид хэллээ.
Араас нь ангуучилж байгаа ч зургийг нь хаа сайгүй тараан илгээх хугацаа тэдэнд хараахан гараагүй тул хэн ч түүнийг царайгаар нь танихгүй.
-Вокзалд ирлээ, ноёнтоон гээд такси зогслоо.
-Энд хэсэг зогсоодохь гэж Роберт жолоочид хэлээд вокзалын өмнөх талбайг анхааралтай ажиглаж эхлэв.
Бүгд хэвийн, нүдэнд нь торойж харагдах ердийн бус зүйл ажиглагдсангүй. Такси суудлын тэрэгнүүд зорчигчдыг хүргэн ирж, авч явцгаан, цагдаа нар тэднийг зогсох хориотой газраас хөөн завгүй харагдана. Гэвч Робертыг ямар нэг нууцлаг зүйл сэрэмжлүүлсээр байгаагийн учрыг гэнэт ойлголоо.
Вокзалын байрны дэргэд зогсох хориотой газарт гурван седон машин зогсжээ, дотор нь хэн ч алга байх агаад цагдаа тэднийг өчүүхэн төдий ч анзаарахгүй байлаа.
-Би бодлоо өөрчиллөө. Венета гудамж, 110А хэмээн Роберт таксийн жолоочид хэлэв.
АНУ-ын элчин, консулын газар нь Венета гудамж руу харсан хар төмөр хашаатай, ягаан өнгийн байранд байрлах ажээ. Элчингийн консулын паспортын хэлтэс нь өдөр шөнийн эргэлтэнд ажилладаг байв.
Нэг давхрын хүлээлгийн өрөөнд ширээний ард тэнгисийн цэргийн байлдагч сууж байв. Робертыг ороход байлдагч толгой өндийн,
-Танд юугаар туслах вэ, эрхэм ээ? гэв.
-Би шинэ паспорт авах өргөдөл өгөх гэсэн юм. Хуучнаа гээж орхиж гэлээ.
-Та АНУ-ын иргэн үү?
-Тийм ээ.
Байлдагч,
-Тэнд танд туслах болно, эрхэм ээ. Хамгийн сүүлчийн хаалга гэлээ.
Өрөөнд паспорт авах, алдсанаа мэдэгдэх, виз хүссэн зургаан иргэн сууж байлаа,
Дарааллын эхэнд дэгжин хувцасласан дунд эргэм насны эр зогсон америкийн паспортоо гардан авч буй харагдав.
-Ноён Кауан, таны шинэ паспорт. Танд ийм тоогүй явдал учирсанд тун харамсаж байна, Рим халаасны хулгайчаар дүүрэн шүү гэх сонсдов.
Кауан паспортоо пиджакныхаа халаасанд хийгээд гарахаар эргэлээ. Роберт түүн тийш алхангаа бүдэрч ойчих дүр үзүүлэн Кауаныг мөргөн дайрч унагачих шахлаа.
-Өө, уужим сэтгэл гарган өршөөгөөрзй, ноёнтоон гэж Роберт уучлал эрээд Кауаны пиджакийг яаран засч өгвөл; Кауан,
-Зүгээр дээ гэж хариулав.
Роберт цааш эргэн өрөөнөөс гарч хүлээлгийн танхимд байрлах бие засах газарт орлоо.
Кауаны паспорт түүний халаасанд хэдийнэ орж амжсан байв. Тэрээр бие засах газарт хэн ч байхгүйг магадласны эцэст тасалгаанд орон, Риккогийнхоос дэлсэж амжсан сахлын хутга, шилтэй цавуугаа халааснаасаа гарган ирлээ. Кауаны паспорт дахь гэрэл зургийг сахлын хутгаар болгоомжтойхон авч Риккогийн авсан гэрэл зургийг наалаа. Дажгүй шүү. Тэрээр одоо Генри Кауан болон хувирах нь тэр.
Таван минутын дараа мань эр гудамжинд гарч, такси барин нисэх буудал руу явлаа.
Түүнийг нисэх буудалд ирэхэд хэдийнэ 00.30 болсон байв. Тэрээр танхимд орж сэрийж сэртийсэн илүү дутуу юм байгааг ажиглавал цагдаагийн машин, сэжигтэй хүн хар үзэгдсэнгүй. Томоохон зааланд олон нисзх компанийн лангуунууд байрлах агаад тэнд хэн ч нуугдаагүй, ажилгүй цаг нөгцөөсөн хэн нэгэн харагдаагүй ч, бас л ямар нэг зүйл түүнийг сэрэмжлүүлсээр байх авч чухам юу болохыг тэрээр тайлбарлаж чадахгүй байлаа.
Танхимын нөгөө талд "Аир Франс" компанийн лангуу харагдав. Роберт түүний өмнүүр өнгөрч "Алиталиа" компанийн лангууны ард зогсох бүсгүйд хандан,
-Оройн мэнд гэв.
-Оройн мэнд, танд юугаар туслах вэ, эрхэм ээ?
-Та радиогоор захирагч Роберт Беллам автомат утсан дээр ирнэ үү гэж зарлаж өгөхгүй юу? гэлээ.
-Тэгье, ноёнтоон гээд хүүхэн харилцуур авлаа.
Робертоос хэдхэн метрийн зайд дунд эргэм насны эмэгтэй чемоданаа жигнүүлэн илүү жингээс нь мөнгө нэхсэн нисэх компанийн ажилтантай маргалдан зогсоно.
-Америкад надаас илүү тээшний үнэ хэзээ ч нэхэж байгаагүй.
-Хатагтай, харамсалтай нь та энэ бүх чемоданаа авч явья гэж байгаа бол төлөх л болж дээ.
Роберт эмэгтэйд ойртон очих үед "Захирагч Роберт Беллам автомат утсанд хүрч ирнэ үү" гэх нэвтрүүлэгчийн дуу сонсогдов. Зар танхим даяар цуурайтна.
Робертын дэргэдүүр цүнх үүрсэн залуу эр өнгөрөхөд нь,
-Өршөөгөөрэй хэмээн мань эрд хандлаа.
Залуу эр түүн тийш эргэн,
-Юу гээв? гэв.
-Эхнэр маань надыг радиогоор дуудаад байдаг, гэтэл би тээшээ орхиод явж чадахгүй нь хэмээн эмэгтэйн чемоданыг заан өгүүлээд, -Та автомат утас руу очоод, цагийн дараа түүний араас буудал руу очно гэж эхнэрт минь хэлээд өгөхгүй юу. Танд тун их талархах болно гээд түрийвчнээсээ аравтын дэвсгэрт гарган залуу эрд сарвайлаа.
Үл таних эр аравтын дэвсгэртийг хяламхийн хараад,
-Тэгье, тэгэлгүй яах вэ гэлээ.
Роберт өнөө эр автомат утас руу очин харилцуурыг аван чихэндээ наагаад,
-Байна уу? ... Байна уу? ... гэхийг Роберт ажиглаж байв.
Дараагийн агшинд газрын гаваас гараад ирэв үү гэлтэй хар хувцастай, дөрвөн чийрэг эрс түүний хажууд илбэ жилбийн юм шиг гарч ирэн хөөрхий эрийг хананд наагаад авав.
-Хөөе, та нар чинь яаж байгаа нь энэ вэ? гэж өнөөх эрийн дуу хадна.
-Тайвшир гэж эрчүүдийн нэг хэллээ.
-Та нар яагаад байгаа юм бэ? Наад савраа татаач!...
-Захирагч аа, бүү жүжиглэ, огтын боломжгүй гуйлт байна гэв.
-Захирагч ий? Та нар андуурч! Намайг Мелвин Девис гэдэг, би Омахигаас ирсэн!
-Тэнэгтэхээ боль.
-Хүлээгээрэй! Та нарт хэрэгтэй тэр эр л надыг ийш нь явуулж! гээд тэрээр Робертын зогсож байсан газар руу заавал тэнд хэн ч байсангүй.
Нисэх буудлын дэргэд явахад бэлэн автобус зогсож байлаа. Роберт зорчигчид дунд хутгалдан явсаар автобусанд орж, хамгийн арын суудалд сууж аваад цаашдын ажил хэргээ тунгаан, бодолд дарагдлаа.
Тэр адмирал Уиттакертэй холбоо барин, чухам юу болоод байгааг, үзэх ёсгүй зүйлээ харсныхаа төлөө амиа алдсан гэм буруугүй хүмүүсийг алсны хариуцлагыг хэн үүрэх ёстойг магадлахыг хичээх хэрэгтэй байлаа. Энэ нь генерал Хиллиард байж болох уу? Дастин Торнтон уу? Эсвэл Торнтоны оньсого мэт хадам эцэг Уиллиард Стоун уу? Тэр энэ хэрэгт ямар нэг хэмжээгээр хутгалдсан байж болох уу? Үндэсний Аюулгүй Агентлагын захирал Эдвард Сандерсон яасан бол? Тэд хамтарсан байж болох уу? Эсвэл ерөнхийлөгчийн заавраар явагдаа юм болов уу? Робертод энэ бүх асуултын хариуг олох шаардлагатай болжээ.
Роберт автобусаар цаг орчим яваад "Идеи" зочид буудлын үүдэнд ирж буулаа.
"Энэ орноос үтэр түргэн гарах хэрэгтэй байна" гэж тэр бодов. Робертод Римд ганц итгэж болох хүн нь Италийн аюулгүй албаны тэргүүн хурандаа Франческо Сезар байв. Түүний тусламжаар тэр Итали орноос гарч чадна.
Хурандаа Сезар олон улсыи аюулгүй албадын хооронд шидэлж байгаа Робертод хамаатай бүхий л цахилгааныг солилцсоор ажил дээрээ саатжээ. Хурандаа Сезар захирагч Белламтай бишгүйдээ хамт ажилласан, түүнд тун их итгэдэг нэгэн аж. Сезар ширээн дээр нь хэвтэх сүүлчийн цахилгааныг харан санаа алдан суулаа.
"Устгах" энэ мөчид нарийн бичгийн дарга бүсгүй орж ирэн,
-Захирагч Беллам тантай ярих гэнэ гэлээ.
Сезар түүнийг гайхан харснаа,
-Беллам ий? Өөрийн биеэр үү? гэж гайхан асуугаад түүнийг гарч явахыг хүлээж байгаад харилцуурыг авлаа.
-Роберт уу?
-Сайн уу, Франческо. Чөтгөр ав юу болоод байна аа?
-Чи бас асууж байдаг, анд минь. Надад чамд яаралтай дуулгах мэдээлэл их байна. Чи ямар хэрэг хийж орхив оо?
-Энэ их урт түүх болно. Надад цаг бага байна. Миний тухай юу гэж байна?
-Чамайг албанаасаа халагдсан, нэг нууц хэргийг задлах гэж байгаа гэсэн.
-Юу-уу?
-Хужаануудтай л учир ургуулсан.. . тэгээд.. .
-Бурхан минь, энэ чинь тун инээдтэй байна.
-Яагаад?
-Тэдэнд миний мэдээлэл бага байх шив.
-Бурхныг бодооч, Роберт энд инээдтэй юм огт алга.
-Франческо, ойлгооч, би дөнгөж сая гэм зэмгүй арван хүнийг үхэл рүү нь илгээгээд, өөрөө арван нэг дэх нь болоод байна.
-Чи хаа байна?
-Римд, би танай чөтгөр авсан хотоос зайлж чадахгүй нь.
Сезар хэсэг дуугүй боллоо.
-Би чамд юугаар туслах вэ?
-Энэ орноос яаж гарахыг тухтай ярилцах аюулгүй газар надад хэрэгтэй байна. Чи зохион байгуулж чадах уу?
-Чадна, чи тун болгоомжтой байх ёстой. Тун болгоомжтой. Би өөрөө чам дээр очно.
Робертын сэтгэл амран санаа алдлаа.
-Баярлалаа, Франческо, би үүнийг хэзээ ч мартахгүй.
-Танай америкт юу гэж ярьдаг билээ, би чамд өртэй гэдэг дээ. Чи хаа байна?
-Трастеверийн "Лидо" бааранд.
-Наанаа хүлээж бай, цагийн дараа очино гэв.
-Баярлалаа, анд минь гээд Роберт харилцуураа өлгөв. Түүний өмнө уртын урт бүхэл бүтэн нэг цаг бий боллоо.
Хагас цагийн дараа гэхэд "Лидо" баарнаас арваад ярдын зайд тус бүрдээ автомат буугаар зэвсэглэсэн дөрөв дөрвөн эр суусан хоёр машин үл анзаарагдам байдлаар ирж зогсов.
Хурандаа Сезар эхний машинаас бууж ирлээ.
-Өрөөл бусдыг хохироолгүй тун хурдан ажиллацгаа. Дөрвөн эр үг дуугүй эргэн баарны арын хаалгыг хаалаа.
Роберт Беллам эсрэг талын гудамжны байшингийн дээвэр дээрээс энэ зураглалыг ажиглан сууна. Сезар хүмүүсийнхээ хамт зэвсэг барин баар руу нэвтрэн орохыг харлаа.
"За яахав.Та нарын дүрмээр тоглох болж дээ"


Top
   
PostPosted: Oct.24.16 12:13 pm 
Offline
Эелдэг Гишvvн
Эелдэг Гишvvн

Joined: Mar.17.16 5:46 pm
Posts: 63
Бүлэг 36.

Арван зургаа дахь өдөр. Итапи, Рим

Роберт хурандаа Сезар рүү утасны бүхээгнээс ярьлаа.
-Бидний нөхөрлөл юу болж орхив? гэж Роберт асуулаа.
-Найз минь, битгий гэнэн аашил. Би яг л чам шиг тушаал биелүүлж байна. Чиний зугтах ямар ч утгагүй зүйл гэдгийг баталж чадах байна. Тагнуулын бүх албадууд чамайг нэн түрүүн эрж олох ёстой. Дэлхийн орнуудын аюулгүй албадын тэн хагас нь чиний араас мөрдөж байгаа.
-Чи ч гэсэн намайг урвагч гэж бодож байна уу? гэвэл Сезар санаа алдан,
-Миний юу гэж бодох нь ямар ч утгагүй хэрэг. Хувийн харьцаа энд тус болохгүй. Би тушаал авсан.
-Намайг устгах уу?
-Чи өөрөө бууж өгвөл зүгээрсэн.
-Баярлалаа, анд минь, хэрэв надад зөвлөгөө хэрэгтэй болбол тан руу утасдана, хүндэт гэгээнтэн минь гээд Роберт харилцуурын хөшүүргийг дарж орхив.
Урьд хожид жараад орны аюулгүй албаныхан араас нь мөшгөн мөрдсөн ийм аюул заналд учирч байгаагүйгээ тэрээр ойлголоо.
"Энд мод байх ёстой" гэж Роберт бодоод "Асар том бар яг над руу чиглээд хурдлан айсуй, гэтэл зэвсэг үүрэгч эр мэгдэн сандарч зугтлаа, бут сөөг, мод чулуу гээд нуугдах газар юу ч үзэгдсэнгүй. Гэтэл араатан ойртсоор, ойртсоор" гэвэл яриаг нь сонсон суусан эр "Тэгээд та нар яаж нэг юм амь аврагдав?" гэж асуув. "Би ойрхон харагдсан мод руу гүйж очоод авирч гарсан" гэхэд нь нөгөө эр "Үгүй, та чинь мод бут юу ч байгаагүй гээ биз дээ?" гэв. "Чи ойлгохгүй байна гэж үү, тэнд ямар ч байсан нэг мод байж л таараа!" гэсэн барын анчны онигоог санан Роберт "Би ч гэсэн энэ модыг олох ёстой" хэмээн бодлоо.
Роберт ийш тийш ширтвэл өдий цагаар энд эл хуль байх аж. Тэрээр өөрийг нь энэ бүх аймшиг рүү түлхсэн хүнтэй, генерал Хиллиардтай ярих цаг нь болжээ.
Гэвч орчин цагийн электрон багаж хаанаас утасдаж байгааг нь илрүүлэх чадвартай тул туйлын болгоомжтой байх хэрэгтэй. Зэрэгцээ хоёр утасны бүхээг сул чөлөөтэй байхыг олж харлаа.
Сайхан хэрэг. Роберт генерал Хиллиардын өгсөн хувийн дугаарт залгасангүй, харин Үндэсний Аюулгүй Агентлагийн холбогч руу залгалаа. Залгагчид генерал Хиллиардтай холбохыг хүслээ.
Төдхөн нарийн бичгийн дарга,
-Генерал Хиллиардын өрөө байна гэх дуулдав.
-Харилцуураа барьж байгаарай, хот хоорондын дуудлага байна гэж Роберт хэлээд нөгөө бүхээг рүү хурдан гэгч нь орж саяын дугаартаа залгавал,
-Генерал Хиллиардын өрөө гэх өөр нэгэн нарийн бичгийн даргын дуу сонсогдов.
-Түр хүлээгээрэй, хот хоорондын дуудлага гээд Роберт гурав дахь бүхээг рүү гүйн хүрч дугаарт залгав. Гурав дахь нарийн бичгийн дарга харилцуур авахад нь„,
-Захирагч Беллам ярьж байна, генерал Хиллиардтай ярих гэсэн юм гэлээ.
Нарийн бичгийн даргын дуунд гайхсан өнгө илэрч,
-Түр хүлээгээрэй, захирагч аа гээд товчлуур даран,
-Генерал аа, захирагч Роберт Беллам гуравдугаар шугаман дээр гэлээ.
Генерал Хиллиард Гаррисон Келлер руу эргэн,
-Беллам гуравдугаар шугамаар ярьж байна, хаанаас ярьж буйг бушуухан илрүүл гэж тушаав.
Гаррисон Келлер хажуугийн ширээн дээрх харилцуурыг аван хорин дөрвөн цагийн эргэлтэд тасралтгүй ажилладаг Холбооны төв рүү залгавал жижүүрийн дэслэгч,
-Холбооны төв, Адамс сонсож байна гэлээ.
-Бидэн рүү хаанаас ярьж байгааг тодорхойлоход хэдий хугацаа хэрэгтэй вэ? гэж Келлер шивнэн асуув.
-Ганц хоер л минут.
-Ажилдаа орцгоогтүн, генерал Хиллиардын өрөө, гурав дугаар шугам. Би утсан дээр байна гэснээ генерал руу хараад толгой дохилоо.
‘ Генерал Хиллиард харилцуур авлаа.
-Та юу, захирагч аа!
Холбооны төвийн Адамс утасны дугаарыг компьютерт оруулав.
-Тантай ярилцах цаг болсон гэж би бодлоо, генерал аа.
-Таны ярьсанд тун баяртай байна, захирагч аа. Асуудлыг шийдэхээр та яагаад наашаа ирэхгүй байна? Танд онгоц явуулж болох юм, тэгээд. ..
-Үгүй, баярлалаа. Онгоцнууд заримдаа дэлбэрдэг талтай шүү, генерал аа.
Холбооны төвийн электрон систем хамаг чадлаараа ажиллаж компьютерийн дэлгэц дээр АХ121-В. . . АХ122-С. . . АХ123- С. . . гэхчилэн үсгүүд гэрэлтэн гарч эхэллээ.
-Наана чинь юу болж байна? хэмээн Келлер харилцуурт шивнэн асуув.
-Вашингтон Нью-Жерсийн холбооны төв, хот хоорондын дуудлага, харилцуур бүү тавиарай.
Компьютерийн дэлгэц дээрх бичгүүд гэнэт алга болон "Хот хоорондын шугам №1".
-Европын хаа нэгтэйгээс ярьж байх шиг, одоо улсыг нь тодорхойльё. . .
-Захирагч Беллам, ямар нэг эндүүрэл гарсан гэж надад санагдаад байна. Надад нэг санал. . .
Роберт харилцуураа тавьж орхив.
Генерал Келлер тийш эргэн,
-Илрүүлэв үү? гэлээ.
-За яав? хэмээн Келлер цаашаа Адамсаас асуусанд,
-Бид түүнийг алдчихлаа гэжээ.
Роберт хоёр дахь бүхээгт орон харилцуур авав.
-Захирагч Беллам хоёрдугаар шугаман дээр гэх нарийн бичгийн даргын дуу сонсогдов.
Хиллиард, Келлер хоёр харц солилцон, генерал хоёрдугаар шугамын товчийг дарлаа.
-Захирагч уу?
-Надад санал тавихыг зөвшөөрнө үү гэж Роберт хэллээ.
Генерал харилцуурын микрофоныг таглаад,
-Дахиад илрүүлээдэх гэв.
-Тэр дахин хоёрдугаар шугамаар ярьж байна, хурдал хэмээн Келлер Адамст шивнэв.
-Захирагч аа, таныг сонсож байна гэж Хиллиард хэллээ.
-Миний санал гэвэл генерал та хүмүүсээ татаж авагтүн. Нэн даруйхан гэв.
-Захирагч та байдлыг ойлгохгүй байх шиг байна. Бид энэ асуудлыг, хэрэв...
-Та хэрхэн шийдэх гэж буйг би мэднэ. Намайг устгах тухай тушаал бий. Таныг түүнийгээ өөрчилөхийг би хүсч байна.
Холбооны төвийн компьютерийн дэлгэц дээр; АХ155-С... Атлантын шугам № 1, . . . шугам 301. . . Рим. . . гэсэн шинэ мэдээлэл гарч ирлээ.
-Оллоо, тэр Римээс ярьж байна гэж Адамс дамжуулав.
-Утасных нь дугаар, байрлал хэрэгтэй гэж Келлер хэлэв.
Роберт цагаа хяламхийн харлаа.
-Та надад даалгавар өгч, би биелүүлсэн.
-Захирагч та сайн ажилласан. Би яг. ..
Харилцуурт тасалдах дуу сонсогдов.
Генерал Келлер тийш эргэн,
-Тэр утсаа тасалчихпаа гэв.
-Тогтоов уу?
-Бидэнд тун бага хугацаа байлаа, эрхэм ээ.
Роберт дараагийн бүхээгт орон, харилцуур авлаа.
-Захирагч Беллам 1-р шугаман дээр, генерал аа гэх нарийн бичгийн даргын дуу сонсогдов.
-Энэ хүний оронцогийг ол! гзж генерал зандраад, харилцуур аван, -Сонсож байна, захирагч аа гэв.
-Генерал аа, намайг сонсож бай. Тун анхааралтай сонс. Гэм зэмгүй олон хүмүүсийг та алсан, хэрэв та өөрийн төлөөлөгчдийг татаж авахгүй бол би мэдээллийн хэрэгсэл ашиглан юу болоод байгааг тэдэнд хэлэх болно гэлээ.
-Дэлхий даяар үймээн дэгдээхийг хүсээгүй л бол үүнийгээ битгий л хийгээрэй гэж танд зөвлөх байна. Харийн хүмүүс бодитойгоор байгаа, бид тэдний өмнө хүчин мөхөс байгаа. Тэд ажиллахад бэлэн байгаа. Энэ мэдээлэл гадуур тархах юм бол юу болно гэдгийг та төсөөлөхгүй байх шиг байна.
-Та ч гэсэн төсөөлөхгүй байна. Би танд ямар ч боломж олгохгүй. Миний араас ангуучлахаа зогсоо. Хэрэв заяа намайг бусниулах дахин ганц л оролдого хийх аваас би хэвлэлийхэнд хандах болно.
-Сайн байна. Та яллаа, би тушаалаа өөрчилье. Бид...
-Таны тагнан мөшгөх алба өдгөө хөл дээрээ боссон байгаа биз. Амжилт хүсье гээд Роберт харилцуураа тавьж, дахин холбоо тасарлаа.
-Илрүүлэв үү? гэсээр Келлерийг харилцуур руу хашгичвал,
-Бараг л, тэрээр Римийн төвөөс янз бүрийн дугаараас яриад байна, эрхэм ээ гэжээ.
-За яав? хэмээн Хиллиард Келлерийг тэсэн ядан харлаа.
-Надад харамсалтай байна, генерал аа. Илрүүлсэн ганц зүйл нь тэрээр Римд байгаа гэдгийг нь мэджээ. Та түүний заналхийлэлд итгэж байна уу? Түүний араас ангуучилахаа зогсоох уу?
-Үгүй шүү. Би түүнийг устгах болно.
Роберт өөрийн боломжийг багцаалвал тэд шалихгүй амьтад мэт санагджээ. Тэд нисэх буудал, төмөр замын вокзал, тээврийн товчоо, машины түрээсийн агентлагуудаар хайх болно. Тэрээр зочид буудал руу шагайхын ч хэрэггүй, италийн аюулгүй алба түүний гэрэл зургийг хэдийнэ тарааж амжсан байгаа. Гэвч яаж ийгээд Римээс гарах л хэрэгтэй байлаа. Халхавч, түүнд өөрийг нь өнгөлөн далдлах дагуул бүсгүй хэрэгтэй, тэд бүсгүй хүн дагуулсан эрийг анзаарахгүй. Тийм ээ, эхлээд бүсгүй хүн олох хэрэгтэй.
Роберт үсээ өрвийлгөөд, зангиагаа хажуу тийш суллан хайш яйш болгоод, гуйвсан алхаагаар булангийн дэргэд зогсох такси тийш очлоо.
-Хөөе! Сонсооч намайг! гэж хашгирав.
Жолооч түүнийг янз муутайхан харлаа.
Роберт халааснаасаа хорин долларын дэвсгэрт гарган таксины жолоочид атгуулаад,
-Хөөе, анд минь, тачаал тайлчих хэн нэгэн хэрэгтэй байна. Чи намайг ойлгож байна уу? Чөтгөр ав гэж, чи англиар ярьдаг уу? гэв.
Жолооч эр хорьтын дэвсгэртийг зэрвэс хараад,
-Танд хүүхэн хэрэгтэй юм уу? гэлээ.
Таачихпаа, залуу минь. Надад хүүхэн хэрэгтэй байна.
-Суучих гэж таксийн жолооч хэлэв.
Роберт арын суудалд лагхийтэл сууж, машин ч байрнаасаа ухасхийн хөдөллөө. Тэрээр арын цонхоор харж хэн ч араас нь дагаагүйд баттай итгэлээ.
"Дэлхийн олон улсын аюулгүй албадын тэн хагас нь чамайг эрж хайж байна"
"Энэ дэмий үг, тэдэнд түүнийг устгах тушаал бий".
Хорин минутын дараа тэд янхан голдуу амьдардаг Top ди Оунто римийн нийтийн байр бүхий хороололд ирлээ. Жолооч машинаа зогсоогоод,
-Та эндээс хүүхэн олж болно гэж жолооч түүнд хэлэв.
-Баярлалаа, найз аа гээд Роберт тоолуурын үнийг төлөөд, таксинаас буумагц машин эгшин зуур хурдлан алга боллоо.
Гудамжаар олон арван янхан хүүхнүүд хөлхөлдөн зугаална. Хаа очиж янхан хүүхнүүд нь давгүй үзэсгэлэнтэй, хувцас сайтай байсан ба тэдний нэг нь Робертын нүдэнд онцгой дулаахан харагдав.
Бүсгүй хориод настай, урт хар үстэй, хар банзал, цагаан цамц, тэмээний ноосон хантааз өмсчээ. Роберт түүнийг хоёр дугаар зэргийн жүжигчин юм уу загвар өмсөгч байх хэмээн таамаглав. Тэр Роберт руу хараад дөхөж ирлээ.
-Хөөе, бүжинхэн минь, чи англиар ярьдаг уу?
-Яринаа.
-Сайн байна. Бид цагаа сайхан өнгөрөөнө.
Бүсгүй Робертыг согтуу байхыг хараад аягүйрхэн итгэлгүйхэн инээмсэглэн,
-Чамайг эхлээд эрүүл болгож болох юм хэмээн намуухан итали аялга цухалзуулан англиар хэлэв.
-Хөөе, би эв эрүүл байна.
-Зуун доллар төлөх болж дээ.
-Тохирлоо, бүжинхэн минь.
-Тэгвэл явцгаая. Булангийн цаана зочид буудал бий.
-Сайн байна, чамайг хэн гэдэг вэ, ангаахай минь?
-Пьера.
-Намайг Генри гэдэг, эндээс явцгаая гэв.
Алсаас тэдний байгаа газрыг чиглэн цагдаагийн машин айсуй.
Үлдсэн бүсгүйчүүд Пьера, түүний америк түншийг атаархсан харцаар үдэн хоцорцгоолоо.
Зочид буудлын лангууны ард зогсох батгатай залуу паспорт нэхсэнгүй, ердөө л агшин зуур өлийн хараад Пьерад түлхүүр сарвайлаа.
-Тавин мянган лир.
Пьер Робертыг харвал тэрээр халаасаа ухан мөнгө гарган үйлчлэгч залууд өглөө.
Өрөөнд ердөө л том ор, бяцхан ширээ, хоёр модон сандал, угаагуур, тольхон байв. Хаалганд хувцас өлгөх өлгүүр хаджээ.
-Чи урьдчилан төлөх ёстой.
-Тэгэлгүй яах вэ гээд Роберт 100 доллар өглөө.
-Баярлалаа.
Пьера хувцсаа тайчиж эхлэхэд Роберт цонх руу очин хөшигний захыг сөхөн гудамжийг ажиглав.
Бүгд хэвийн. Түүнийг мөшгөгчид өдийд хачин жигтэй төлбөрийн картыг ачин франц руу буцаж яваа улаан ачааны машины араас ангуучилж яваа гэдэгт Роберт найдаж байв. Тэрээр хөшгөө буулган эргэж харлаа. Бараг чармай шалдалсан Пьера сэрийсэн хатуу хөх, бөөрөнхий өгзөг, гоолиг нарийхан бэлхүүс, тэгш чилгэр, урт хөл гээд өгүүлж баршгүй сайхан биетэй ажээ.
Бүсгүй Робертыг харан,
-Чи хувцсаа тайлахгүй юм уу, Генри? гэлээ.
Тэрээр ямар нэг үг цухуйлгах ёстой байлаа.
-Үнэнийг хэлэхэд, би бодлоо өөрчиллөө. Надад ямар ч сонирхол алга гэв.
Пьера түүнийг гайхан харж,
-Тэгвэл чи яагаад? ...
-Хэрэв би бага зэрэг унтаж амарвал, бид өглөө загас наадуулж чадах байх гэлээ.
Пьера мөрөө хавчин,
-Би ажиллах ёстой, үгүй бол мөнгөө алдах. ..
-Санаа бүү зов, энэ миний санаа тавих асуудал гээд халаас- наасаа хэдэн зуутын дэвсгэрт гаргаж ирэн бүсгүйд өгөөд,
-Энэ болох уу? гэлээ.
Пьера мөнгийг санаашран харна. Гадаа хүйтэн, ажил тийм ч урагштай биш байхад тун хорхой хүрэм санал аж. Гэвч энэ эрд нэг л хачин юм нуугдах агаад эхний удаад гэхэд ууж согтуураагүй, сайтар хувцастай, мөнгө ихтэй, түүнийг аятай буудалд аваачиж чадахаар эр байлаа.
"За яахав, чөтгөр ав гэж" хэмээн бүсгүй шийдэв.
-Гэвч бид нэг орон дээр унтах болж дээ гэж Пьера хэлэхэд,
-Сайн байна гэв.
Роберт дахин цонх руу очин хөшгийг жаахан сөхөж харлаа.
-Чи нэг юм хайгаа юу?
-Энэ буудалд арын хаалга бий юу?
"Хн, би хэцүүхэн юмтай орооцолдчихоо юу даа?" гэж Пьера бодов. Түүний сайн найз нь дээрэмчинтэй холбогдон алуулснаас хойш Пьера түншээ тун болгоомжлон сонгодог байтал энэ удаад түнш эр нь түүнийг гайхшрууллаа. Эрүүгийн гэмт хэрэгтэнтэй огт төсгүй атлаа нэг л биш...
-Чи хэвтэх үү? хэмээн асуух бүсгүй чармай нүцгэн зогсон Робертыг итгэл муутайхан харна.
-Тэгье гээд мань эр орон дээр суулаа.
-Чи хувцсаа тайлах уу?
-Үгүй.
-За, за тааллаараа бол. Чамайг хурхирахгүй гэж бодож байна гэж Пьера ор руу очин Роберттой зэрэгцэн хэвтлээ.
-Чи энэ тухай өглөө надад хэлээрэй.
Роберт унтаж завдсангүй, энэ зочид буудлыг тэд эрж олоогүй гэдэгт итгэлтэй байхын тулд бүх л шөнөжин гудамжийг хянах хэрэгтэй байлаа. Тэд мэдээж иймэрхүү гуравдугаар зэрэглэлийн жижигхэн зочид буудлыг ч ялгаагүй шалгаж таараа. Гэвч энд их хугацаа хэрэгтэй, тэдэнд эхний ээлжинд шалгах өөр бусад газар хаа мундах вэ. Мань эр туйлдаа хүртэл ядарснаа мэдрэн амрахаар хэвтээд хормын төдий нүдээ аниад унтаад өглөө. Тэр гэртээ өөрийн ор хөнжилдөө унтаж, Сюзаны халуун бие хажуунаас нь төөнөнө. "Тэр эргээд ирж, тэр минь буцаад иржээ. Хонгор минь, би чамайгаа ямар их санав аа".

Арван долоо дахь өдөр. Итали, Рим

Робертын нүүрэн дээр нарны гэрэл тусан сэрээжээ. Тэрээр ухасхийн өндийгөөд орон дээр сандайлан суугаад хаа байгаагаа ойлгож ядан эргэн тойрноо эргэлзэн гүйлгэн харснаа Пьераг хармагц тэрээр бүгдийг санан санаа нь амарлаа.
Пьера толины өмнө зогсон үсээ самнаж байв.
-Өглөөний мэнд. Чи хурхираагүй шүү гэж бүсгүй хэллээ.
Роберт цагаа харвал есөн цаг хэдийнэ болж, тэрээр ихээхэн үнэт цагаа алджээ.
-Загас наадуулахыг хүсч байна уу? Үүний төлөө чи төлсөн шүү дээ.
-Энэ талаар санаа бүү зов.
-Чи хүсэхгүй байна гэдэгтээ үнэхээр итгэж байна уу? хэмээн шалдан Пьера түүний хорхойг нь хөдөлгөн ор руу дөхөн ирлээ.
"Би хүсч байсан ч хийж дөнгөхгүй" гэж Роберт бодлоо.
-Итгэл төгс байна гэж хариулав.
-Хүссэнээрээ бол доо гээд Пьера хувцаслаж эхэлснээ гэнэт, -Сюзан гэж хэн бэ? гэж асуун түүнийг цочоов.
-Сюзан гэнэ ээ? Чи яагаад ингэж асууж байна.
-Чи зүүдэндээ түүний тухай яриад байсан.
Роберт зүүдээ эргэн санавал: Сюзан эргэж ирсэн, энэ сайныг зөгнөсөн зөн совин байж болох юм. "Тэр миний эхнэр шүү дээ, нэгэн сайхан өдөр тэр мөнгөний хүүдийнээсээ залхан надад эргэж ирнэ. Мэдээж би тэр үед нь амьд мэнд байвал шүү дээ".
Мань эр цонх руу очин хөшигийг өчүүхэн сөхөн харлаа. Худалдагчид дэлгүүр хоршоогоо нээгээд гудамж хөл хөдөлгөөн ихтэй байв. Аюулыг илтгэх өчүүхэн шинж үзэгдсэнгүй.
Төлөвлөгөөгөө хэрэгжүүлэх цаг хэдийнэ болж, Роберт бүсгүй тийш эргэн,
-Пьера чамайг надтай бяцхан аялал хий гэвэл юу гэх вэ?
Бүсгүй сэжигтэйгээр харлаа.
-Аялах ий... хаашаа тэр вэ?
-Венец рүү ажлаар явах хэрэг гараад, би ганцаараа явах тун дургүй л дээ. Чамд Венец таалагддаг уу?
-Тийм ээ...
-Сайн байна. Чи надтай байх бүхий л хугацаанд чинь төлбөр хийх болно, бид хамтдаа сайхан амрана. Би тэндхийн "Киприон" гэдэг гайхалтай сайхан буудлыг мэднэ шүү.
-Чи өдрийн мянган доллар төлөх болж дээ гээд Пьера таван зуун долларт зөвшөөрөхөд бэлэн байсан хэдий ч үнээ нэмэн ийнхүү хэлжээ.
-Тохирлоо, эхний удаад үүнийг ав хэмээн Роберт хоёр мянган доллар гарган өглөө.
Пьера энэ нэг л биш байна гэж эргэлзэж байсан ч мөнгөний гачаалтай бүсгүйд эхлэл гэхэд ирээдүйтэй санагджээ.
-За тэгье хэмээн бүсгүй зөвшөөрлөө.
-Тэгвэл явцгаая.
Роберт буудлаас гарахын өмнө ийш тийш хянамгай ажиглахыг нь анзаарсан Пьера "Тэр хэн нэгнээс нуугдаж байгаа нь илт байна, би ер нь үүнтэй орооцолдохгүй нь дээр шиг" гэж бодов.
-Хөөе, сонсож бай, би ер нь чамтай Венец орох хэрэгтэй гэж бодохгүй байна.
-Бид цагийг сайхан өнгөрөөнө хэмээн бүсгүйг ятгаад зочид буудлын эсрэг талд үнэт эдлэлийн дэлгүүр байхыг анзаарав. Роберт Пьераг хөтлөн,
-Явцгаая, би чамд үнэт эдлэл авч өгье гэлээ.
-Гэвч...
Роберт түүнийг хөтлөн гудамж хөндлөн гарч дэлгүүрт оров.
-Өглөөний мэнд эрхэм ээ. Юугаар тус болох вэ? хэмээн лангууны ард суух худалдагч угтан мэндчилэв.
-Хатагтай сайхан эдлэл хайж явна гээд Пьерад хандан чамд маргад эрдэнэ таалагддаг уу гэлээ.
-Би... тийм ээ.
-Танайд маргад эрдэнийн бугуйвч бий юу? хэмээн Роберт худалдагч эрээс асуув.
-Бий, эрхэм ээ, маргад эрдэнийн гайхалтай сайхан бугуйвч бий гээд шилэн хорго руу очоод бугуйвч гарган ирснээ,
-Энэ манай хамгийн сайхан эдлэл арван таван мянган долларын үнэтэй гэлээ.
Роберт Пьера руу харан,
-Чамд таалагдаж байна уу? гэвэл бүсгүй далан долоон үг дэлгэлгүй зөвхөн толгой дохижээ.
-Бид авья гээд Роберт Тэнгисийн цэргийн тагнуулын албанд ажиллаж байхдаа авсан албаны төлбөрийн картаа өглөө.
-Түр хүлээгээрэй гээд худалдагч цаад өрөөнд орсноо эргэн ирээд. -Та бүхэнд боож өгөх үү, эсвэл.. .
-Хэрэггүй, найз бүсгүй маань түүнийг зүүнэ гээд Роберт бугуйвчийг авч, гайхан ширтэх Пьерагийн гарт зүүж өглөө.
-Венецид дажгүй харагдах болно, тийм үү? гэвэл бүсгүй хариуд нь зөвхөн инээмсэглэв.
Гадагш гарсан хойно Пьера Робертод хандан,
-Би... би чамд хэрхэн талархахаа мэдэхгүй байна гэв.
-Би зөвхөн чамайг цагийг сайхан өнгөрөөгөөсэй л гэж хүсч байна. Чамд машин бий юу? гэлээ.
-Үгүй, нэг хуучин юм байсныг нь хулгайлж орхисон.
-Жолооны үнэмлэх чинь үлдсэн үү? гэвэл бүсгүй түүнийг гайхан харлаа.
-Үлдэх нь үлдсэн, машингүй байж үнэмлэхний талаар ярих хэрэг юу байна?
-Харж бай л даа. Эндээс явцгаая гээд Роберт такси зогсоогоод,
-Виа По руу гэлээ.
Пьера бүсгүй таксинд суусан хойноо Робертыг анхааралтай ширтсээр. Өөртэй нь хамт зугаалахыг тэр яагаад хүсээ юм бол? Мань эр түүнд хуруугаа ч хүргэсэнгүй. Ийм байж болох УУ?
-Зогсоорой гээд жолоочид хэлэи "Мажори" нэртэй авто машин түрээсийн агентлагаас зуугаад ярдын тэртээ зогсоогоод, -Бид энд бууна гэж Пьерад хэлээд жолоочтой тооцоо хийгээд таксийг явтал нь хэсэг зогсов.
Ингээд багц мөнгө гарган ирж Пьерад өгснөө,
-Чи түрээсийн машин аваадах, "фиат" эсвэл "альфа-ромео" машин сурагла, дөрөв тав хоног хэрэглэнэ гэж хэлээрэй. Мөнгө хүрэлцээтэй. Машинаа өөрийнхөө нэр дээр авна биз. Би чамайг гудамжны эсрэг талд байх бааранд хүлээж байя гэлээ.
Машин түрээслүүлэх агентлагаас найман хорооллын цаана хоёр мөрдөгч францын дугаар бүхий улаан ачааны тэрэгний сандарсан жолоочийг байцаан зогсоно.
-Энэ чөтгөр авсан төлбөрийн карт миний тээшин дээр яагаад байгааг мэдэх юм алга гэж жолооч сандчин чарласнаа, -Магадгүй хэн нэгэн солиотой итали хүн тээшин дээр чулуудаж орхисон байх гэлээ.
Мөрдөгчид өөр хоорондоо харц солилцоод тэдний нэг нь,
-Явж утсаар ярья гэлээ.
Франческо Сезар ширээнийхээ ард суугаад сүүлийн үеийн мэдээллүүдийг эргэцүүлэн бодсоор суув. Урьд өмнө даалгавар гүйцэтгэх тун хялбар байж. "Та түүнийг хялбархан олж дөнгөнө. Илрүүлэх аппарат ажиллуулж эхэлмэгц, таныг шууд түүнд хөтлөөд аваачих болно. Тэд захирагч Роберт Белламыг дутуу үнэлжээ".
Хурандаа Фрэнк Жонсоны лагс бие нь генерал Хиллиардын албан тасалгааны бүх буйданг бүхэлд нь эзэлжээ.
-Тагнуулын албадын тал нь түүнийг бүх Европ даяар хайж, одоогоор ямар ч амжилтгүй байна гэж генерал Хиллиардыг хэлэхэд нь,
-Шууд амжилтанд хүрнэ гэж бүү горьд. Беллам дэндүү туршлагатай хүн гэж хурандаа Жонсон хариулав.
-Түүнийг Римд байгаа гэдгийг бид мэдэж байгаа. Энэ хүний оронцог тэндээс арван таван мянган доллараар бугуйвч худалдан авчээ. Бид бүх гарцыг хаасан, тэрээр Италиас гарах гарц байхгүй. Түүний паспортын нэр нь Артур Баттерфилд хэмээв.
Хурандаа Жонсон толгой сэгсчин,
-Би Белламыг сайн мэднэ, та түүний нэрийг андуурч байх шиг байна. Та түүнээс хүсээд байгаа, тэр таамаглалаасаа ангижрах хэрэгтэй. Бид мэргэжилдээ гаргуунд тооцогддог тийм хүнийг хайж явна. Хэрэв өчүүхэн төдий мултрах боломж байх ахул Беллам түүгээр зайлшгүй мултарч дөнгөх болно. Бидний хийж чадах дөнгүүр ганц арга нь түүнийг утаж нууц байрнаас нь задгай газарт гаргаж хаях явдал. Тэр үед мань эр байдлыг хянаж, харин бид түүний санаачилгыг хөндлөнгөөс нь барьж авах болно.
-Та тэгээд хэвлэл мэдээллийн хэрэгслийг ашигла гэж хэлэх гээ юу?
-Яг зөв.
Генерал Хиллиард дургүйцэн ёозгүй муухай ярвайлаа.
-Энэ аюултай, бид илчлэгдэх ёсгүй гэлээ.
-Бид үүнд ямар ч хамааралгүй байх болно. Мань эрийг хар тамхины хилийн худалдаачин хэмээн буруутгаж байна гэсэн мэдээллийг өгч Интерпол болон бүх европын орнуудын цагдаагийн газрын сонирхлыг татчихья. Харин бид хуурай хувцастай уснаас гарч нөгөө эрэг дээр зогсож байх болно.
Генерал Хиллиард хормын төдий бодолхийлснээ,
-Энэ чинь дажгүй санаа байна гэлээ.
-Сайн байна. Би Рим орж өөрөө анчдыг толгойлоё гэж хэлээд хурандаа салах ёс хийв.
Хурандаа Жонсон өрөөндөө буцаж ирээд бодол болон суулаа.
Тэрээр ямар ч эргэлзээгүйгээр аюултай тоглоом сэдсэн ч түүнд захирагч Белламыг нэн даруй олох хэрэгтэй байлаа.


Top
   
PostPosted: Oct.24.16 2:15 pm 
Offline
Эелдэг Гишvvн
Эелдэг Гишvvн

Joined: Mar.17.16 5:46 pm
Posts: 63
Бүлэг 37.

Вашингтонд өглөөний 6 цаг болж байх үед Роберт харилцуурын дууг чих тавин сонсов. "Надад хөгшинийг үргэлж сэрээх хэрэг гарах юм даа" гэж боджээ. Зургаа дахь удаагаа дуудсаны дараа адмирал харилцуураа авлаа.
-Сонсож байна.
-Адмирал, би...
-Роберт уу?. . .
-Юу ч бүү ярь, таны утсыг чагнаж байж магад. Товчхон ярья. Миний тухай яриад байгаа дэмий үгэнд таныг битгий итгээрэй гэж хэлэх гэсэн юм. Чухам юу болоод байгааг танаас магадлахыг хүссэн юм. Магадгүй, таны тусламж надад хэрэгтэй болох байх.
-Тэгэлгүй яах вэ, чадах бүхнээ хийнээ, Роберт оо.
-Би мэднэ.
Роберт ийм бага хугацаанд утсыг нь илрүүлэх боломжгүйг мэдэх тул харилцуураа тавив. Тэр баарны үүдэнд хөх өнгийн "фиат" машин зогсон, жолооны ард Пьера сууж байхыг харлаа.
-Хөдөлцгөөе, би өөрөө жолоо барина гэж Робертыг хэлэхэд хүүхэн суудал сэлгэн суулаа.
-За тэгэхээр, бид Венец орох уу? хэмээн бүсгүй асуув.
-Тийм ээ, эхлээд зам зуур хэд хэд зогсох хэрэгтэй гэлээ. Роберт хуурамч ул мөр үлдээхээр шийдсэн аж. Мань эр Россини гудамж руу эргэн тээврийн товчоо чиглэн хөдлөв.
-Түр хүлээ, би одоохон эргэж ирнэ гээд Роберт буулаа.
"Би ердөө л арилаад өгч чадна. Мөнгийг нь аваад арилж өгөхөд энэ намайг дахин олж харна гэдэг гонжийн жоо. Хн, чөтгөр ав, машин миний нэр дээр шүү дээ. Хараал идмэр гэж!"
Роберт лангууны ард суух үйлчлэгч тийш дөхөж очиход,
-Өглөөний мэнд, танд юугаар туслах вэ? гэж хүүхэн асуув.
-Би захирагч Роберт Беллам байна, аялалаар явах хэрэгтэй болоод хэд хэдэн тасалбар захиалах гэсэн юм гэлээ.
-Үүний тулд л бид ажиллаж байна, эрхэм ээ. Та хаашаа явах санаатай байна гээд хүүхэн инээмсэглэв.
-Бээжин хүртэл 1-р зэрэглэлийн онгоцны тасалбар хэрэгтэй.
-Та хэдийд нисэх вэ?
-Тав дахьд.
-За тэгье гээд хүүхэн компьютерийн хэдэн товчлуур дарж,
-"Аир Чайна" -гийн нислэг, тав дахьд оройн 7. 40-д ниснэ гэв.
-Наадах чинь болох юм байна.
Бүсгүй дахин хэдэн товч дарснаа,
-Таны захиалгыг өгчихлөө. Бэлнээр үү эсвэл.. .
-Би дуусаагүй байна. Будапешт хүртэл галт тэрэгний тасалбар хэрэгтэй.
-Хэзээнийх вэ, захирагч аа?
-Ирэх нэг дэх өдрийнхийг.
-Хэний нэр дээр вэ?
-Миний нэр дээр.
Бүсгүй түүнийг гайхан харлаа.
-Та чинь баасанд Бээжин ниснэ гэчихээд бас...
-Би бас дуусаагүй байна хэмээн эелдэгээр хүүхний үгийг таслаад,
-Флорид муж Майами хүртэл нисэх тасалбар, бүтэн сайнд...
Бүсгүй бүр юу ч ойгохоо болиод түүнийг гөлөрч,
-Эрхэм ээ, хэрэв энэ ямар нэг. . .
Роберт албаны төлбөрийн картаа гарган бүсгүйд сунган,
-Энэ картаар төлбөрийг хийнэ гэлээ.
Тэр хэсэг зуур түүнийг харснаа, уучлал эрээд хажуу өрөө рүү орсноо төдөлгүй буцаж ирлээ.
-Бүгд хэвийн, танд үйлчилсэндээ баяртай байна. Энэ бүх захиалгыг таны нэр дээр хийх үү?
-Тэгнэ. Захирагч Роберт Беллам гээрэй.
-За тэгье.
Бүсгүй товчлуур дарж, хэдэн минутын дараа гэхэд гурван билет хэвлэн гаргаж ирлээ.
-Тасалбарыг тус тусад нь дугтуйлж өгөөч хэмээн Роберт хүүхнээс хүсэв.
-Тэгье. Тан руу шуудангаар илгээхүү?
-Үгүй, би аваад явна.
-За, эрхэм ээ. Тавтай аялаарай. . , аялал тань . . . гээд хүүхэн тасалбарыг гурван дугтуйд хийж өгөв.
-Баярлалаа хэмээн Роберт инээмсэглэн талархаад гарлаа. Минутын дараа гэхэд жолооны ард сууж байв.
-За одоо хаачих вэ гэж Пьера асуулаа.
-Дахиад хэд хэд зогсоно гэж Роберт бүсгүйд хариулав.
Пьера мань эрийг хөдлөхийнхөө өмнө гудамж тийш хянуур харахыг ажиглажээ.
-Чи миний тусын тулд нэг юм хийгээч гэж Роберт бүсгүйд хэлэв.
"За эхлэх нь тэр дээ, нэг л аймшигтай юм хийлгэх нь" гэж Пьера бодоод,
-Юу хийх вэ? хэмээв.
Тэд "Виктория" буудлын өмнө зогсон, Роберт Пьерад нэг дугтуйг өгөөд,
-Чи буудалд ороод үүдний жижүүрт захирагч Роберт Белламын нэр дээр өрөө захиал. Нарийн бичгийн дарга нь гэж хэлээрэй, тэрээр цагийн дараа өөрөө хүрэлцэн ирнэ, харин чи өрөөнд нь орж үзье гээрэй. Өрөөнд ормогц, энэ дугтуйг ширээн дээр тавьж орхи гэлээ.
Бүсгүй түүнийг гайхан ширтэв.
-Ингээд л болоо юу?
-Ингээд болоо.
Бүсгүй ямар ч утга учиргүй үйлдэл хийж байгаа түүнийг ойлгохыг хүсэх авч, ердөө л солиотой америк эр гэж түүнийг тодорхойлжээ. "Захирагч Роберт Беллам гэж хэн юм бол?" Пьера машинаас буун зочид буудлын хүлээх танхим руу орлоо. Бүсгүй урьд өмнө ажил хэргээ эрхэлж явахад нь нэгдүгээр зэрэглэлийн буудлаас хэд хэдэн удаа хөөж туусан удаатай. Энэ удаа лангууны ард зогсох үйлчлэгч түүнийг тун эелдэг угтав.
-Танд юугаар туслах вэ, хатагтай?
-Би захирагч Роберт Белламын нарийн бичгийн дарга байна, түүнд өрөө захиалах гэсэн юм. Тэрээр цагийн дараа ирнэ.
Үйлчлэгч бүртгэлийн дэвтрээ сөхөн үзээд,
-Аз болоход манайд ганц сайхан өрөө үлдэж гэлээ.
-Би өрөөг үзэж болох уу? гэж Пьера асуув.
-Бололгүй яах вэ, хэн нэгнийг танд өрөө үзүүлээдэх гэж хэлье гэв.
Үйлчлэгчийн туслахуудын нэг Пьераг дээш авч яван өрөөг үзүүлэн,
-Өрөө танд таалагдаж байна уу, хатагтай гэв.
-Сайхан өрөө юм. Би үүнийг захирагчид үлдээчихье гээд цүнхнээсээ дугтуй гарган цайны ширээн дээр тавилаа.
-За хатагтай.
Гэвч бүсгүйн сониуч зан нь туйлдаа хүрч дугтуйг авч онгойлгон үзвэл Роберт Белламын нэр бүхий Бээжин нисэх тасалбар байв. Тасалбарыг буцааж дугтуйлаад ширээн дээр эргүүлэн тавиад хүүхэн доош буулаа. Хөх өнгийн "фиат" түүнийг гарах хаалганы дэргэд хүлээж байв.
-Ямар нэг асуудал гарав уу?
-Үгүй.
-Дахин хоёр удаа зогсоод, Венец орно гэж Роберт хүүхний урамыг сэргээн хэллээ.
Дараагийн зогсоол "Валандиер" зочид буудалд ирмэгц Роберт Пьерад өөр нэгэн дугтуй өглөө.
-Захирагч Роберт Белламын нэр дээр өрөө захь, цагийн дараа ирнэ гээрэй. Дараа нь...
-Өрөөнд ороод, дугтуйг тэндээ орхино.
-Зүйтэй.
Энэ удаад Пьера зочид буудал руу өөртөө итгэлтэй орлоо. "Жинхэнэ хатаггай шиг биеэ авч яв. Чөтгөр ав гэж, нэг л нууц байна даа" гэж боджээ.
Аз болоход буудалд сул өрөө байж таарав.
-Би өрөөг үзэх гэсэн юм гэж Пьера хэлбэл,
-Тэгэлгүй яах вэ, хатагтай.
Үйлчлэгчийн туслах түүнийг өрөөнд аваачин үзүүлэв.
-Манай хамгийн сайн өрөөний нэг, хатагтай.
Үнэхээрийн гайхалтай өрөө ажээ.
-Энэ таарна, захирагч чухал хүн шүү, та ойлгож байна уу гээд дугтуйг цүнхнээсээ гарган үзвэл захирагч Роберт Белламын нэр дээр захиалсан Будапешт орох галт тэрэгний тасалбар байсан нь хүүхнийг гайхшруулж орхилоо. Энэ юун наргиа наадам байдаг билээ? Бүсгүй дугтуйг орны дэргэдэх ширээн дээр орхилоо.
-За яав? хэмээн Роберт бүсгүйг эргэж ирэхэд нь асуув.
-Бүгд хэвийн.
-Одоо бид ганц л удаа зогсоно.
Энэ удаад "Леонардо да Винчи" буудлын дэргэд зогслоо.
-Тэгэлгүй яах вэ, хатагтай манайд сайхан тохилог өрөө бий. Захирагч хэдийд ирэх вэ? гэж үйлчлэгч лавлав.
-Цагийн дараа, би өрөөг нь үзмээр байна гэж бүсгүй хэлэв.
-Тэгье, хатагтай.
Өрөө нь түрүүчийн хоёрыг бодвол илүү тансаг ажээ. Буудлын үйлчлэгч түүнийг лавир дор байрлуулсан асар том ор бүхий унтлаганы өрөөнд оруулав.
"Ямар сайхан юм бэ, ганц шөнийг энд өнгөрөөх аз надад тохиох болов уу" хэмээн Пьера бодоод гурав дахь дугтуйг гарган үзвэл захирагч Роберт Белламын нэр дээр Майами орох тасалбар байв. Бүсгүй дугтуйг орон дээр үлдээлээ.
Үйлчлэгч түүнийг зочдын өрөөнд оруулан,
-Сайн зурагттай гээд зурагтыг асаавал дэлгэц дээр Робертын зураг гаран хөтлөгч:
"Интерпол одоогоор Римд байгаа гэж үзэж байна. Түүнийг хар тамхины хилийн наймаанд холбоотой хэмээн хайж байна. Нэвтрүүлгийг Бернард Шоу "Си-эн-эн ньюс"-ээс бэлтгэв гэлээ. Пьера дэлгэцийг шимтэн харж байлаа. Үйлчлэгч зурагт унтраан,
-Өрөө танд таалагдав уу, хатагтай?
-Ти- ийм ээ гээд Пьера түгдчив. ..
"Хар тамхины хилийн наймаачин!"
-Тэгвэл бид захирагчийг хүлээж байя.
Пьера машиндаа эргэж ирээд Робертыг шал өөрөөр харах болов.
-Одоо бид явахад бэлэн боллоо гээд Роберт инээмсэглэв.
"Виктория" буудалд хар костюмтай эр орж ирэн зочидын бүртгэлийн дэвтрийг үзсэнээ үйлчлэгчид хандан,
-Захирагч Беллам хэзээ буусан бэ? гэв.
-Тэр хараахан ирээгүй байгаа, нарийн бичгийн дарга нь түүнд өрөө захиалаад, түүнийг цагийн дараа ирнэ гэсэн.
Мань эр хамтрагч тийш эргэн,
-Нэмэгдэл хүч дууд, буудлыг бүсэл. Би дээр хүлээж байя гээд үйлчлэгчид,
-Өрөөг онгойлго гэжээ.
Гурван минутын дараа үйлчлэгч өрөөг онгойлгон, хар хувцаст эр буу барин болгоомжтой орлоо. Өрөөнд хэн ч байсангүй. Мань эр ширээн дээрх дугтуйг анзааран авч үзвэл "Захирагч Роберт Беллам"-д гэсэн байлаа. Мөрдөгч эр доторхийг нь нягтлан шалгаад аюулгүй албаны штаб байр руу утасдлаа.
Сезар, хурандаа Жонсон хоёрын уулзалт ид дундаа явж байв. Хоёр цагийн өмнө Леонардо да Винчийн нисэх буудалд газардсан хурандаа өчүүхэн ч ядарсан шинжгүй байх ажээ.
-Бидний мэдэж байгаагаар Беллам одоо Римд байгаа. Бидэн руу гучаад хүн утасдаж түүнийг харсан гэж батлаж байна.
-Ямар нэг юм мэдэгдсэн үү?
-Үгүй.
Энэ мөчид утас хангинан, Сезар харилцуур авлаа.
-Хурандаа, Луижи ярьж байна. Бид түүнийг оллоо. Би "Виктория" буудлын өрөөнд, түүний Бээжин нисэх тасалбарыг бариад зогсож байна. Тэр баасан гаригт нисэх санаатай юм байна гэх дуу харилцуурт сонсогдов.
Сезарын сэтгэл хөдөлсөндөө хоолой нь чичигнэв.
-Сайн байна! Наанаа байж бай. Бид даруйхан очлоо гээд харилцуураа тавин Жонсонд,
-Бид түүнийг оллоо "Виктория" буудалд бүртгүүлсэн байна, манай хүмүүс түүний нэр дээр тав дахь өдөр Бээжин нисэх тасалбар байсныг нь олж гэлээ.
-Беллам өөрийн нэрээр буудалд бүртгүүлээ юу? гэж хурандаа Жонсон гайхан асуув.
-Тийм.
-Тасалбар бас түүний нэр дээр үү?
-Тийм ээ. Алив тийшээ явцгаая гээд хурандаа Сезар ухасхийн бослоо.
Хурандаа Жонсон толгой сэгсрэн,
-Цаг дэмий үрэхийн хэрэггүй гэлээ.
-Яагаад?
-Беллам хэзээ ч. . .
Утас дахин хангинахад Сезар харилцуур авлаа.
-Хурандаа юу? Мариа байна. Бид Белламыг оллоо. Тэр "Валандиер" зочид буудалд буусан, нэг дэх өдөр Будапешт руу галт тэргээр явах гэж байна. Бид юу хийх вэ?
-Би эргээд утасдья гэж хурандаа хэлээд Жонсон тийш харж, -Тэд Белламыг нэр дээр Будапешт хүрэх галт тэрэгний билет олжээ, би ойлгохгүй.. .
Утас дахин дуугарав,
-Байна уу? хэмээн Сезар бачимдсандаа бархирч орхив.
-Бруно ярьж байна. Бид Белламыг оллоо, тэр "Леонардо да Винчи" зочид буудалд бүртгүүлжээ. Тэгээд ням гаригт Майами нисэх гэж байна. Бид яах вэ? .. .
-Наашаа буцаад ирцгээ хэмээн зандчаад,
-Чөтгөр ав гэж, тэр ямар наадгайгаар тоглоод байнаа гэж уурсан харилцуураа шидэв.
Хурандаа Жонсон инээмсэглэн,
-Мань эр энэ ажилд ихээхэн хүн хүч зарна гэдгийг сайтар мэдэж байна, тийм үү? гэлээ.
-Бид одоо юу хийх вэ?
-Энэ хүний оронцгийг барих хэрэггэй.

***


Тэд Кассиа, Олжиат хотыг дайрч өнгөрөн хойд зүгийг чиглэн Венец руу явцгааж байв. Роберт цагдаагийнхан Италиас гарах бүх гол гарцыг хаах хэдий ч түүнийг Франц, Швейцарийн талаар баруунтайгаар явж байгаа гэдгийг зүүдлэх ч үгүй. "Венецид очоод хөнгөн онгоцоор Триеста хүрээд, тэндээсээ Австри, дараа ..." Пьерагийн дуу түүний бодлыг тасалдуулав.
-Би юм идмээр байна.
-Юу-уу?
-Бид өглөөний цайгаа ч уугаагүй шүү дээ.
-Өршөөгөөрэй, хамгийн ойрын ресторанд очиж хоололцгооё гэв. Роберт ажил хэргээ бодоод идэж уухыг таг мартжээ.
Пьера жолоо барин яваа Робертыг ажин явлаа.
Бүсгүй янхан эмстэй амьдардаг эрчүүд, дээрэмчин тонуулчид, хар тамхины наймаачдын ертөнцийг сайн мэдэх тул энэ эр тэдэнтэй огт төсгүй өөр хүрээллийнх ажээ.
Дараагийн хотхонд ирмэгц тэд жижгэвтэр зоогийн газрын өмнөх зогсоолд зогсон машинаас бууцгаав.
Ресторанд хүн ихтэй, өөр хоорондоо ярилцах, аяга шаазангийн хангинах дуу чимээ ихтэй байв. Роберт ханан тушаа үүд рүү харан сууж болмоор ширээ олж суулаа.
Үйлчлэгч хоолны цэс барьсаар тэдэн дээр хүрч ирэв.
"Сюзан дарвуулт хөлгөөр явж байгаа, миний түүнтэй ярих сүүлчийн боломж байж магад".
-Цэсээ үзэж бай, би одоохон гэж мань эр Пьерад хэлээд бослоо.
Роберт тэдний ширээнээс холгүйхэн байх автомат утасны бүхээгт орж зоос шургуулахыг харан Пьера гайхаж хоцров.
-Гибралтар дахь тэнгисийн залгагчтай холбож өгөөч, баярлалаа.
"Гибралтар руу хэнтэй ярьж байгаа юм бол, магадгүй тийш зугтах гэсэн юм болов уу?" гэж Пьера бодон суув.
-Байна уу, Гибралтарт яваа америкийн "Алкиона" дарвуулт завьтай ярья. Утас дабл-ю-эс 337, баярлалаа.
Хэдэн минут хүлээх зуур холбоочин бүсгүй цааш дамжуулан
ярьж байснаа дараа нь холбон өгч Сюзаны дуу сонсогдов.
-Сюзан. . .
-Роберт оо! Чи зүгээр үү?
-Зүгээр, би чамд ердөө л. ..
-Чи надад юу хэлэх гэж байгааг би мэдэж байнаа, энэ талаар телевиз радиогоор цаг үргэлж мэдээлж байна. Интерпол чамайг яагаад мөрдөөд байгаа юм бэ?
-Энэ тухай их удаан ярих хэрэг гарна.
-Яриач, би мэдэх гэсэн юм.
-Улс төртэй холбоотой юмаа, Сюзан. Засгийн газрын нууц яах гэсэн нэгэн баримт надад байгаа юм. Тиймээс Интерпол миний араас хөөцөлдөөд байгаа нь тэр.
Пьера түүний ярихыг их л анхааралтай чагнаж суув.
-Чамд яаж туслах вэ? гэж Сюзан асуулаа.
-Юугаар ч тус болж чадахгүй, хонгор минь. Би ердөө далим гарангуут чиний дууг сонсохыг хүссэн юм, хэрэв би. . . хэрэв би хүнд байдлаас гарч чадахгүй...
-Ингэж битгий яриач. Чи надад аль улсад байгаагаа хэлж чадах уу? гэх Сюзаны дуунд үймэрсэн өнгө илэрхий.
-Италид хэмээн Робертыг хэлэхэд Сюзан хэсэг дуугүй болсноо,
-Бид чамаас холгүй, Гибралтарийн эрэг дээр байна. Чиний хэлсэн газар чинь очиж чадна шүү гэв.
-Үгүй, би...
-Намайг сонс, чамайг аврах цорын ганц боломж энэ шүү.
-Би чамайг аюулд эрсдүүлэхийг хүсэхгүй байна, Сюзан.
Танхимд Монте орж ирэн, тэдний ярианы зах зухаас сонсоод,
-Намайг түүнтэй ярихыг зөвшөөрөөч гэж тэрээр хүсчээ.
-Түр хүлээгээрэй, Роберт. Монте чамтай ярих гэнэ.
-Сюзан, би. . .
Харилцуурт Монтегийн дуу сонсогдон,
-Роберт, би чамайг ойлгож байна, чи тун эвгүй байдалд оржээ гэв.
-Тэгж хэлж болно.
-Бид чамд тусалья, дарвуулт хөлөг дээр чамайг эрж хайхгүй. Чамайг хаа байгаа газраас чинь авахыг чи яагаад хүсэхгүй байгаа юм бэ?
-Баярлалаа, Монте, анхаарал тавьсанд баярлалаа, гэвч энэ хүсэлтийг чинь хүлээж авч чадахгүй нь.
-Чи алдаа хийж байна. Энд чамд аюулгүй байх болно.
"Тэр яагаад надад туслах гээд байгаа билээ?" гэж Роберт бодоод,
-Баярлалаа, Монте. Би Сюзантай ярьж болох уу?
-Тэгэлгүй яах вэ гээд Монте эхнэртээ харилцуураа өгөөд,
-Түүнийг ятгаарай гэлээ.
-Чамд туслахыг зөвшөөрөөч гэж Сюзан түүнээс хүслээ.
-Чи надад хэдийнэ тусалсан, Сюзан. Чи миний амьдралын хамгийн сайхан үе, би чамд үргэлж хайртай байх болно гэдгийг чамайг мэдээсэй гэж би хүсэж байна гээд хэсэг чимээгүй болсноо инээмсэглэн, -"Үргэлж" гэдэг ойлголт, тийм ч удаан үргэлжлэхгүй байж магадгүй гэв.
-Чи над руу дахин ярих уу?
-Хэрэв чадах л юм бол.
-Надад амлаач.
-За амлая.
Роберт утсаа алгуурхан тавиад, "Беллам чи уяхан сэтгэлтэй мангуу амьтан" гэж бодоод ширээ рүүгээ эргэж ирэв.
-Алив юм идэцгээе хэмээн Пьерад хэлээд хоолоо захиалав.
-Би чиний яриаг сонссон. Чамайг цагдаа эрж байгаа, тийм үү?
Робертын бие жихүүцэв.
"Энэ миний алдаа, бүсгүй аюултай боллоо"
-Тийм ээ энэ бяцхан эндүүрэл, би. . .
-Намайг тэнэг амьтан гэж бүү бодоорой. Би чамд туслая гэхэд нь Роберт түүнийг сэрэмжлэн харлаа.
-Чи яагаад надад туслах болов?
Пьера түүн рүү бөхийн,
-Яагаад гэвэл чи надтай эелдэг харьцаж байгаа, тэгээд ч би цагдааг үзэн яддаг юм. Чамайг гудамжинд хөөж гарган, үргэлж ашиглахыг хичээн, чамтай бузар булай амьтан мэт харьцахад ямар байдгийг чи төсөөлөхгүй л дээ. Тэд надыг янханчилсны төлөө баривчлан, хэсэг дээрээ аваачин хүчирхийлдэг. Тэд ёстой адгуус малнууд. Би тэднийг далдуур хорлож чадах бүхнээ хийнэ, харин чамд туслана.
-Пьера, чи яаж ч тус болж чадахгүй.
-Венецийн цагдаа нар чамайг ядах юмгүй барина. Буудалд буусан ч, хөлөг онгоцонд суусан ч чамайг олохдоо л олно. Чамд аюулгүй байх нэг газрыг би мэднэ. Миний ээж, дүү хоёр минь Неапольд амьдардаг, бид тэднийд байвал, цагдаа нар чамайг хэзээ ч олохгүй.
Роберт түүний үгийг эргэцүүлэн бодож, дуугүй суув. Неаполь томоохон боомт, тэндээс усан онгоцонд хялбархан суучихна. Гэвч тэр Пьераг энэ хэрэгт хутгалдуулахыг хүсэхгүй байсан тул эргэлзсээр байв.
-Пьера цагдаагийнхан надыг олсон газарт нь устгах тушаалтай. Харин чамайг хамсаатан гэж тооцно. Чи ихээхэн таагүй явдалтай учрана.
-Дажгүй. Тзд чамайг олоход би хүлцэхгүй.
Роберт хариуд нь инээмсэглэн энэ удаад бүрэн шийджээ.
-За хооллочих, Неаполь орцгооё гэжээ,

***


-Тэр тийшээ л явсан байх гэх таамаг танай хүмүүст алга уу? гэж хурандаа Жонсоныг асуусанд Сезар санаа алдан,
-Одоогоор алгаа. Гэвч энэ зөвхөн цаг хугацааны асуудал гэв.
-Бидэнд цаг алга. Та нар хуучин эхнэрийнх нь байгаа газрыг мэдсэн үү?
-Хуучин эхнэр ий? Тэр энд ямар хамаатайг би олж...
-Тэгэхээр та гэрийн даалгавраа гүйцэтгээгүй шив. Тэр Монте Бэнкс гэгчтэй гэрлэсэн. Тэднийг даруйхан олох хэрэгтэй. Үтэр түргэн гэж хурандаа Жонсон зандрав.


Top
   
PostPosted: Oct.24.16 2:23 pm 
Offline
Эелдэг Гишvvн
Эелдэг Гишvvн

Joined: Mar.17.16 5:46 pm
Posts: 63
Бүлэг 38.

Бүсгүй хаашаа яваагаа мэдэхгүй, өргөн цэцэрлэгт гудмаар алхална. Тэр аймшигт ослоос хойш хэдий хугацаа өнгөрөө бол? Тэрээр өдөр хоногийн тоогоо алдаж орхижээ. . . амьдралынх нь эрч хүчийг сэлбэх цэвэр ус, гэхдээ дэлхийн хүмүүсийн уудаг бохир заваан биш, борооны шинэхэн ус хэрэгтэй, тэгвэл бүсгүй нөгөөх талстаа хайхтайгаа болохсон. Тэрээр үхэж байлаа. Бүсгүй гэнэт бүдчин нэгэн эртэй мөргөлдөв.
-Хөөе! Замаа харж яваач! гэснээ америк худалдаачин үл таних бүсгүйг ширтэн инээмсэглэв.
-Хэрэв таныг ингэж дайрвал яахыг та төсөөлбөл ч? гэснээ "Хөөрхөн хүүхэлдэй юм" гэж бодлоо.
-Тийм ээ, би үүнийг төсөөлж байна.
-Чи хаанаас ирсэн бэ, ангаахай минь?
-Плеядын арван долдугаар нарнаас гэвэл мань эр жуумалзан,
-Би ч хошигнох дуртай. Чи хаашаа явж байна? гэлээ.
Хүүхэн толгой сэгсрэн,
-Мэдэхгүй, би гаднын хүн гэв.
"Бурхан минь, би юутай зууралдчих ваа".
-Чи юм идсэн үү?
-Үгүй, би танай хоолыг идэж чадахгүй.
"Нэг л хачин жигтэй атлаа, дажгүй хүүхэн юм".
-Чи хаана амьдардаг вэ?
-Хаа ч үгүй.
-Чи зочид буудалд буусан уу?
-Зочид буудалд уу? гэснээ зорчин явагчдад зориулсан байрыг ингэж нэрлэдгийг санан, -Үгүй, надад унтах газар олох хэрэгтэй байна. Би их ядарч байна гэлээ.
Худалдаачин эр дарвайтлаа инээмсэглэж,
-Сайн байна, аав нь энэ талаар санаа тавина. Зочид буудалд миний өрөөнд очих уу? Тэнд том тохилог ор бий шүү. Чамд энэ таалагдаж байна уу?
-Тийм ээ, мэдээж таалагдаж байна.
Сайхь эр амжилтандаа итгэсэнгүй.
-Ямар сайхан юм бэ? "Түүнтзй өвсний пинд хөлбөрөх ч муугүй байх болно гэж мөрий тавьсан ч болно"
Бүсгүй түүнийг гайхан харлаа.
-Таны ор өвсөөр хийсэн юм уу? гэхэд нь нөгөө эр гайхан,
-Юу? Үгүй, үгүй. Чи бас хошигнож байгаа биз дээ, тийм үү?
Бүсгүй нүдээ анилаа.
-Бид яг одоо унтахаар явж болох уу?
Худалдагч эр гараа алдлан,
-Явья. Миний буудал энүүхэн энд, булангийн цаана байгаа гэв.
Мань эр үйлчлэгчээс түлхүүр аван тэд цахилгаан шатаар дээш гаран түүний өрөөнд хүрч ирлээ.
-Бага зэрэг юм балгах уу? гэж асуув.
Хүүхний ам нь хатаж, юм уухыг туйлаас хүсч байсан хэдий ч дэлхийн эрийн санал тавьсан тэр зүйлийг л уухгүй билээ.
-Үгүй, ор хаа байна? гэж бүсгүй асуулаа.
-Энэ байна, хонгор минь гээд бүсгүйг унтлагын өрөөнд аваачин, -Чи үнэхээр юм уухгүй юм уу? гэлээ.
-Үгүй, уухгүй.
Мань эр хатсан уруулаа шилэмдэн долоогоод,
-Тэгвэл чи яагаад. . . яагаад тайчихгүй байгаа юм бэ? гэж асуув.
Бүсгүй толгой дохилоо.
Дэлхийнхэн ийм зуршилтай юм билээ. Хүүхэн палаажаа тайлбал дотуур нь юу ч байсангүй гайхалтай сайхан гоолиг бие үзэгдэв.
Худалдаачин эр түүнийг гөлрөн, баяртайгаар дуу алдан
-Өнөөдөр надад ямар азтай үдэш вэ, хонгор минь. Тийм ээ, чамд ч гэсэн. "Би чамайг урьд өмнө хэн ч эдэлж байгаагүйгээр эдлэх болно" гэж шүлэнгэтэн бодоод хамаг хувцсаа тайчин шидэлснээ ор руу үсрэн гарч түүнтэй зэрэгцэн хэвтээд,
-Алив нааш ир! Би чамд жинхэнэ эр хүн гэдгээ үзүүлээд өгье гэснээ өндийн, -Ээ чөтгөр аваг гэрлээ унтраахаа мартаж гээд босохыг завдтал,
-Бүү санаа зов. Би унтраачихья гэж бүсгүй нойрмог дуугаар хэллээ.
Гэнэт бүсгүйн rap нь өрөөний хана руу сунан, ногоон хуруунууд унтраалга эрэн тэмтчиж гарлаа.
Гэрэл унтарч харанхуйд бүсгүйтэй хоёулхнаа үлдсэн худалдаачин эр сандран аймшигтайгаар хашгирч эхлэх нь тэр.


Top
   
PostPosted: Oct.24.16 2:32 pm 
Offline
Эелдэг Гишvvн
Эелдэг Гишvvн

Joined: Mar.17.16 5:46 pm
Posts: 63
Бүлэг 39.

Машин Неаполийг чиглэн дел Солийн авто замаар хар хурдаараа давхина.
Сүүлийн хагас цагийн турш тэд өөр өөрсдийн бодолд умбан үг дуугүй явцгаав.
-Чи миний ээжийн гэрт хэдий хугацаагаар байх вэ? гэж эл нам гүмийг эвдэн Пьера асуулаа.
-Болбол гурав дөрвөн өдөр.
-Болно.
Роберт тэнд хоёроос илүү хонохыг хүссэнгүй, гэвч бүсгүйг өөрийн хэрэгт хутгалдуулахгүйг хичээнэ. Тэрээр аюулгүй усан онгоц олдмогц тэр даруй Италийг орхин явах болно.
-Би гэрийнхэнтэйгээ уулзахыг их хүсч байна гэж Пьераг хэлбэл,
-Чи ердөө л ганц ахтай юм уу?
-Тийм ээ, Карло гэдэг юм. Миний дүү л дээ.
-Гэрийнхнийхээ тухай яриач, Пьера гэвэл бүсгүй,
-Гойд юмгүй дээ Аав минь бүх л насаараа боомтонд ажилласан, арван таван настай байхад минь суларсан цамхаг унаж, түүнийг дарж алсан. Ээж өвчинд нэрвэгдэн, би Карло тэр хоёрыгоо тэжээх хэрэгтэй болсон юм. Миний нэг найз кино студид ажилладаг юм. Тэр маань заримдаа надад туслах дүр өгнө. Бага хөлс төлдөг учир найруулагчийн туслахтай энгэр зөрүүлэх явдал гардаг байлаа. Тэр үед би гудамжинд ажиллавал арай илүү мөнгө олох байх гэж бодсон юм, одоогоор биеэ үнэлэх, зарим үед кино зурагт орсон шиг л явж байна гэх түүний дуунд азгүй хувь заяандаа гутарсан шинж огт мэдэгдсэнгүй.
-Пьера, танихгүй хүн дагуулаад гэртээ харихад ээж чинь дургүйцахгүй гэдэгт чи итгэж байна уу?
-Итгэж байна. Ээж бид хоёр бие биенээ сайн ойлгодог юм. Ээж минь намайг хараад баярлах болно. Харин чи түүнд их хайртай юу?
Роберт түүнийг гайхан харлаа.
-Хэнд, чиний ээжид үү?
-Ресторанаас утсаар ярьсан эмэгтэйд. . . Сюзанд.
-Чи яагаад намайг түүнд хайртай гэж бодоо вэ?
-Чиний дууны өнгөнөөс ойлгосон юм. Тэр хэн бэ?
-Миний найз.
-Тэр аз жаргалтай юмаа. Хэн нэгэн надад ийм байгаасай гэж би ч бас хүсдэг юм. Роберт Беллам гэж чиний жинхэнэ нэр үү?
-Тийм ээ.
-Тэгэхээр, чи захирагч уу?
Үүнд хариулахад тэн хэцүү байв.
-Тийм ч итгэлтэй биш байна, урьд хэзээ нэг цагт захирагч байсаан.
-Интерпол чамайг яагаад эрэн сурвалжлаад байгааг чи надад хэлж чадах уу?
-Чамд юу ч ярихгүй байсан нь дээр. Ердөө надтай цуг байгаа чинь чамайг аюулд хүргэж болно, тийм учраас аль болох бага юм мэдэж байвал аминд чинь өлзийтэй байх болно.
-Ойлголоо.
-Чамаас юм асууж болох уу гэж Роберт асууснаа,
-Хэрэв дэлхий дээр харь гаригийнхан ирсэн гэвэл чи үймэрч сандрах уу? гэлээ.
Пьера түүнийг анхааралтай харлаа.
-Чи үнэхээр ярьж байна уу?
-Үнээн,
Бүсгүй толгой сэгсрэн,
-Үгүй. Надад тун сонин байх болно. Чи иймэрхүү зүйлд итгэх үү? гэв.
-Гэвч ийм байж болох юм биш үү? гэж болгоомжтойхон хэлбэл Пьера сэргэн,
-Нээрэн үү? Тэдэнд юу. . . тэд эрчүүдтэй адилхан болов уу? гэж бүсгүйг асуухад Роберт инээмсэглэж,
-Мэдэхгүй гэхэд,
-Энэ асуудал цагдаа чамайг хайгаад байгаатай ямар нэг талаараа холбоотой юу? гэв.
-Үгүй, үгүй ямар ч холбоогүй гэж Роберт сандран хариулав.
-Чамайг уурлахгүй гэвэл би чамд нэг юм хэлнэ.
-Уурлахгүй.
Бүсгүй намуухан ярьж эхлэхэд Роберт түүний үгийг арай ядан ойлгов.
-Би чамд дурлачихсан юм шиг санагдаад байна.
-Пьера. . .
-Би тэнэг зан гаргаж байна гэдгээ мэдэж байна, гэвч энэ үгийг урьд нь хэн нэгэнд хэлж байгаагүй гэдгийг чамайг мэдэж авахыг хүссэн юм.
-Сонсоход таатай байна, Пьера.
-Чи надыг даажигнаж байна уу?
-Үгүй, огт үгүй гэснээ Роберт бензин заагчийг харснаа.
-Бензин түгээх станц олж, шатахуун дүүргэхгүй бол болохгүй нь гэв.
Арван минутын дараа тэд шатахуун түгээх станцад ирлээ.
-Эндээс дүүргэж авья гэж Роберт хэлэв.
-Тэгье. Би ээждээ утасдаж, нүдэнд дулаахан танихгүй эртэй хамт очно гээд хэлчихье гэлээ.
Роберт шатахуун дүүргэхийг ажилчнаас нь хүслээ.
-Тэгье, эрхэм ээ.
Пьера бөхийн түүний хацар дээр үнсээд,
-Би одоохон ирнэ гэлээ.
Роберт түүнийг станцын автомат утасны бүхээгт орж утас залгахыг хараад. "Ухаантай, их сайн бүсгүй юм. Түүнийг эвгүй байдалд оруулахгүйн тулд болгоомжтой байх хэрэгтэй" хэмээн бодлоо.
Пьера дугаарт залган Роберт руу инээмсэглэн гар дохисноо харилцуурт хариулах нь.
-Намайг Интерполтой холбооч. Түргэлээрэй гэх нь тэр.


Top
   
PostPosted: Oct.24.16 2:52 pm 
Offline
Эелдэг Гишvvн
Эелдэг Гишvvн

Joined: Mar.17.16 5:46 pm
Posts: 63
Бүлэг 40.

Пьера телевизээр Роберт Белламын тухай мэдээлж байхыг сонссон цагаасаа хойш баяжихаар шийджээ. Хэрэв олон улсын хүчирхэг байгууллага Интерпол Робертыг хайж байгаа юм бол түүний төлөө өндөр харамж өгч таараа. Бүсгүй түүнийг хаа байгааг мэдэх цорын ганц хүн! Шагнал зөвхөн түүнийх байх бстой! Тэр Неаполын тухай бодож олсон нь зөв болжээ, яагаад гэвэл мань хүн цаг үргэлж түүний хараан дор байх болно.
-Интерпол байна. Та юу хүсээв? гэж харилцуурт эрэгтэй хүний дуу сонсогдов.
Түүний зүрх нь дэлбэрчих шахам хүчтэй цохилж, цонх руу Роберт бензин шахуургын дэргэд байгааг бататган харснаа.
-Та нар Роберт Беллам гэдэг хүнийг хайж байгаа юу?
Харилцуурт хэсэг чимээгүй байснаа.
-Хэн ярьж байна? гэв.
-Хэн нь хамаагүй, та нар түүнийг хайж байгаа юм уу. үгүй юу?
-Би таныг ахлах мөрдөгчтэй холбоё. түр хүлээгээрэй гээд өнөө хүн туслах руугаа эргэн хаанаас ярьж байгааг хурдан тодруул гэлээ.
Арван гурван секундын дараа Пьераг ахлах мөрдөгчтэй холбов.
-Сонсож байна, хатагтай. Танд юугаар туслах вэ?
"Солиотой амьтан, харин би та нарт туслах гэж байна" гэж Пьера бодоод,
-Захирагч Роберт Беллам хаа байгааг би мэднэ. Тэр та нарт хэрэгтэй юу, үгүй юу?
-Хэрэгтэй, хатагтай, тун их хэрэгтэй. Та түүний хаа байгааг мэднэ гэв үү?
-Тиймээ. Яг одоо тэрээр надтай хамт байна. Та нар түүнийг хэдээр үнэлэх вэ?
-Та шагналын тухай ярьж байгаа юм уу?
-Тэгэлгүй яах вэ, шагналын тухай ярьж байна гээд бүсгүй дахин цонх руу харлаа.
Мөрдөгч туслахдаа хандан тэднийг яаравчлуулан дохино.
-Бид түүнийг барьж өгөхөд хараахан шагнал тогтоогоогүй байгаа, хатагтай, тийм учраас.. .
-Тэгвэл одоохон тогтоогоодох. Би яарч байна.
-Та хэдий хэрийн мөнгө авах гэсэн юм бэ?
-Мэдэхгүй гээд хормын төдий бодсоноо,
-Тавин мянган доллар гэвэл ямар байна? гэв.
-Тавин мянга дэндүү их байна. Хэрэв та бидэнд хаа байгаагаа хэлбэл, бид уулзаж тохирч болох. . .
"Тэд надыг дүүрчихсэн мангуу амьтан гэж бодож байх шив" гэж Пьера эгдүүцэн бодов.
-Үгүй. миний үнийг зөвшөөрөх. эсвэл . . . гээд Пьера цонх руу харвал Роберт станц руу дөхөн ирж явав.
-Хурдлаач! Тийм эсвэл үгүй аль нь вэ? гэлээ.
-За яахав, хатагтай, бид зөвшөөрч байна.
Роберт станцад орж ирээд түүнийг чиглэв.
-Бид үдийн хоолонд амжиж очноо, ээжээ. Тэр танд таалагдана, тун сайн хүн. За за, уулзатлаа баяртай гэлээ.
Бүсгүй харилцуураа өлгөн Роберт руу эргээд.
-Ээж чамтай танилцах гэж тэсэн ядаж байна гэлээ.
-Хаанаас ярьсныг илрүүлсэн үү? гэж Интерполын штабын байрны мөрдөгч асуулаа.
-Чадсаан. Дель Солын авто замын шатахуун түгээх станцаас. Тэд Неаполь руу явж байх шиг байна.
Хурандаа Франческо Сезар. хурандаа Жонсон нар Сезарын өрөөнд газрын зураг судлан сууцгаана.
-Неаполь том хот учир тэнд нуугдах газар хэдэн мянгаараа олдоно.
-Эмэгтэйн талаар юу гэж бодож байна?
-Хэн болохыг нь мэдэх юм алга.
-Та нар яагаад учрыг нь олсонгүй вэ?
-Яаж олох гэж? хэмээн Сезар түүнийг гайхан харлаа.
-Хэрэв Белламд халхавч болгох эмэгтэй хүн нэн даруй шаардагдсан бол, түүнийг хаанаас олж болох вэ?
-Янхан авч болох юм.
-Зөв дөө. Тэгэхээр хаанаас эхлэх вэ?
-Top ди Оунтогоос.
Хурандаа Сезар хурандаа Жонсон энэ дүүргийн хуучин ахмад Беллини гурав суусан машин Top ди Оунтог чиглэлээ.
-Яггүй даалгавар байна. Янхан эмсүүд өөр хоорондоо гичий ноход аятай химлэлдэцгээдэг атлаа цагдаатай хамаатай хэрэг болохоор төрсөн эгч дүүс шиг болцгоодог юм. Тэд юу ч хэлэхгүй гэхэд нь,
-Харья л даа гэж хурандаа Жонсон хариулав.
Беллини явган замын зах руу очихыг жолоочдоо тушаагаад мань гурав машинаас бууцгаав. Янхан хүүхнүүд болгоомжлон тэднийг харцгааж, Беллини тэдний нэгэнд дөхөн очлоо.
-Өдрийн мэнд Мария. Ажил сайн уу?
-Та бүхэн арилж өгвөл бүр сайн болохсон.
-Би удахгүй ээ. Чамаас юм асуух гэсэн юм. Бид өчигдөр орой бүсгүйчүүлийн нэгийг авсан, одоо хамт яваа америк эрийг хайж байгаа юм. Тэр бүсгүй хэн болохыг нь мэдэх хэрэгтэй байна. Чи тус болж чадах уу? гээд Робертын зургийг түүнд үзүүлэв.
Тэдний яриаг сонссон хэдэн янхан эмс тэдэнд ойртон ирлээ.
-Би та нарт юугаараа ч тус болж чадахгүй нь, гэхдээ хэн туслаж чадахыг хэлж мэднээ гэж Марияг хэлбэл Беллини түүнийг сайшаан толгой дохиод.
-Сайн байна. Хэн бэ? гэвэл.
Мария эсрэг талын гудамжинд өлгөөтэй байх "Алганы хээгээр ирээдүйг мэргэлнэ" гэсэн хаягийг зааж.
-Танд хатагтай Лючия туслана гэжээ.
Зэрэгцэн зогссон хүүхнүүд түүнийг дэмжин хөхрөлдөцгөөхөд ахмад Беллини тэднийг дургүйцэн хараад.
-Та нар тохуурхаж байх шив, тийм үү? За яах вэ. тэгвэл бид та бүхэнд таалагдах бяцхан наадгай зохиох болж дээ. Энэ хоёр эрхэмд америк эртэй хамт явсан бүсгүйн нэр тун чухал байгаа юм. Хэрэв та нар хэн болохыг мэдэхгүй байгаа бол, би та бүхнийг мэдэх найз нөхөдтэйгээ ярилцаад, дараа нь надад дуулгахыг хүсэж байна гэлээ.
-Та нарт энэ ямар хэрэгтэй юм бэ? гэж бүсгүйчүүдийн нэг асуулаа.
-Дараа нь мэдэж авцгаа.
Цагийн дараа цагдаагийн фургон машин бүх гудамжийг бөглөн Римийн янхан эмсийг, тэдний хамт амьдрагч эрчүүдийг хоморголон баривчлахад тэд эсэргүүцэн орилолдож гарав.
-Та нар ийм эрхгүй, бид цагдаад хамгаалуулах гэж төлдөг...
-Тийм ээ, би энд таван жил ажилласан.
-Би та нарыг, найз нөхдийг чинь үнэ төлбөргүй үйлчилдэг. Та нар яаж байгаа нь энэ вэ?. . . Юуны тулд би та нарт хамгаалуулахын төлөө...
Маргааш нь гудамжинд нэг ч янхан үлдсэнгүй, харин бүх шорон тэднээр пиг дүүрчээ.
Сезар, хурандаа Жонсон хоёр ахмад Беллинийн өрөөнд сууж байв.
-Тэднийг баривчилах нь надад их хүнд байна гэж Беллини хэлснээ, -Энэ нь аялал жуулчлалд ихээхэн хохирол учруулна гэдгийг нэмж хэлэх хэрэгтэй байна гэлээ
-Битгий зов. Хэн нэг нь заавал хэлнэ. Тэдний шүүсийг шахах хэрэгтэй.
Үдээс хойхно бүх юм өөрчлөгдөн ахмад Беллинийн өрөөнд нарийн бичгийн дарга бүсгүй орж ирэн.
-Ноён Лоренцо тантай уулзах гэнэ ахмад аа гэв.
-Түүнийг оруул.
Үнэтэй костюм өмсөн хуруундаа бриллантан бөгж гялалзуулсан ноён Лоренцо янхан эмстэй хамт амьдрагч эр ажээ.
-Танд юугаар туслах вэ? гэж Беллини түүнээс асуувал Лоренцо инээд алдан.
-Би та бүхэнд тус болох гэсэн юм эрхмүүд ээ. Миний туслахуудын нэг нь та бүхэн америк эртэй хамт явсан бүсгүйг хайж байна гэж мэдээлсэн юм л даа бид үргэлж засаг захиргаатай амьдрахыг хүсдэг билээ, би бүсгүйн нэрийг та нарт хэлж чадна гэж бодож байна гэв.
-Бүсгүй хэн гэгч вэ? гэж хурандаа Жонсоныг асуухад.
Лоренцо түүний асуултыг үл хайхран,
-Та бүхэн миний гавьяа зүтгэлийг үнэлэж талархаж, найз бүсгүйчүүд, туслахуудыг минь суллана гэж найдаж байна гэлээ.
-Таны янхан эмс бидэнд хэрэггүй, зөвхөн тэр бүсгүйн нэр л хэрэгтэй гэж хурандаа Сезар өгүүлэв.
-Үүнийг сонсоход таатай байна, ухаантай хүмүүстэй ажил хэрэг явуулахад үргэлж сайхан байдаг юм, би бодохдоо, юу...
-Лоренцо түүний нэрийг хэлээч.
-Тийм ээ, тэгэлгүй яахав. Түүнийг Пьера Пьера Валли гэдэг. Америк эр түүнтэй "Ла Инкрочио" буудалд шөнийг өнгөрөөгөөд, маргааш өглөө нь тэд явцгаасан. Гэхдээ энэ миний хүүхэн биш, би хэлсэн шүү дээ.
Беллини хэдийнэ харилцуур шүүрэн авчээ.
-Пьера Валлигийн тухай мэдээллийг аваад ир хурдал!
-Ноёд оо, та бүхэн талархсны хариуд...
Беллиний түүнийг харж, харилцуур тийш,
-"Путан" ажиллагаа өөрчлөгдсөн гэлээ.
Таван минутын дараа гэхэд Пьера Валлигийн тухай мэдээ Беллинийн ширээн дээр хэдийнэ бэлэн болсон хэвтэнэ.
-Арван таван настайгаасаа гудамжинд янхандах ажил эрхэлж эхэлсэн, энэ хугацаанд хэдэн арван удаа баригдаж.. .
-Хаанаас ирсэн юм бэ? гэж хурандаа Жонсон түүний үгийг таслан асуув.
-Неаполиас. Тэнд эх, дүү хоёр нь амьдардаг юм гэхэд нь Сезар Жонсон хоёр харц солилцов.
-Хаягийг нь олж чадах уу?
-Хичээе.
-Хурдалж үзээрэй.


Top
   
PostPosted: Oct.24.16 3:54 pm 
Offline
Эелдэг Гишvvн
Эелдэг Гишvvн

Joined: Mar.17.16 5:46 pm
Posts: 63
Бүлэг 41.

Тэд Неаполийн зах руу дөхөж ирвэл нарийн гудамж даган хуучин байшингууд үргэлжлэн цонх болгон дээр хувцас хунар өлгөсөн нь байшин өнгө өнгийн дарцгаар чимсэн мэт санагдуулна.
-Чи Неапольд ирж байсан уу? гэж Пьера асуув.
-Ганц удаа гэх Робертын хоолой нь зангирав.
Сюзан зэрэгцэн суугаад хөхрөн. "Неаполийг их шалиг завхай газар гэж би сонссон, хайрт минь. Бид хоёр энд шалиг явдалд автах уу?". "Бид шинэлэг юм бодож олно" гэж Роберт түүнд амлаж байжээ.
Пьера түүнийг харан,
-Чи зүгээр үү? гэлээ.
Роберт бодлоосоо хагацан бодит байдалдаа эргэн ирлээ.
-Зүгээр ээ.
Тэд боомтын зогсоолын дэргэдүүр өнгөрч. Томдо гудамж руу явлаа.
-Энд эргэ гэж Пьера сэтгэл нь хөөрөн хэлэв.
Тэд Спаччанаподийн хуучин дүүрэгт ирцгээв.
-Одоо чигээрээ, дараа нь Бенедетто Кроче гудамж руу зүүн тийшээ.
Роберт заасан зүг рүү зргэвэл машины хөдөлгөөн ихтэй, автомашины дохионы дуу чимээнээс чих дүлийрэм ажээ. Неаполь ийм дуу чимээтэй байсныг Роберт таг мартжээ. Өмнүүр хойгуур нь гэнэт гүйлдэх явган зорчигчидыг болон нохой мөргөчихгүйн тулд аажуухан явав.
-Энд баруун тийшээ, Пьяцца дель Плебисцито руу эргэ гэж Пьера хэлэв.
Эл гудамжинд хүн машин нь түрүүчийнхээс их ажээ.
-Зогс! хэмээн Пьера хашгирлаа.
Роберт явган хүний зам тийш шахан дэлгүүрийн хажууд зогсон эргэн тойрноо харж,
-Ээж чинь энд амьдардаг юм уу? гэв.
-Үгүй дээ, үгүй гээд Пьера жолоо рүү тонгойн чигнаалдаж гарлаа. Хэсэг азнасны дараа дэлгүүрээс залуухан хүүхэн гарч ирэхэд Пьера машинаас үсрэн бууж түүн рүү гүйж очин, тэд тэврэлдэн уулзалдацгаав.
-Ямар сайхан харагдаж байна вэ? Чи давгүй явах шив хэмээн залуу бүсгүй уулга алдлаа.
-Сайн байна аа. Хар даа, миний бугуйвчийг! гээд Пьера гараа сарвайлаа.
-Жинхэнэ маргад уу?
-Тэгэлгүй яах вэ, жинхэнэ.
-Анна! Нааш ирээч! Хэн ирснийг хар даа гэж хүүхэн дэлгүүр тийш хэн нэгэнд хашгирав.
Роберт энэ жүжиглэлийг эргэлзэн харж зогсоод,
-Пьера гэж дуудвал,
-Байж бай, хонгор минь. Найз нартайгаа уулзаадахья гэв.
Төдхөн Пьерагийн бугуйвчийг үзэж нүд хужирлах гэсэн хэдэн хүүхэн түүнийг бүчин авчээ. Роберт яаж ч чадахгүй, шүд зуун машиндаа суув.
-Тэр надад ухаангүй дурласан гэж Пьера зарлан тунхаглаад,
-Тийм биз, хайрт минь гэж Роберт руу эргэн асуулаа.
Робертод түүнийг багалзуурдаад авмаар санагдавч, яаж ч чадахгүй ажгуу.
-Тийм ээ, бид хэзээ явах вэ, Пьера? гэж асуув.
-Түр хүлээ.
-Үгүй, яг одоо явцгаая!
-За за. Бид явах боллоо, чухал уулзалттай. Баяртай! хэмээн Пьера бүсгүйчүүлтэй салах ёс гүйцэтгэв.
-Чао!
Пьера машинд суун тэднийг явцгаахад хүүхнүүд тэдний араас харсаар хоцров.
-Эд миний хуучны анд нар минь юм гэж Пьера баяртайгаар хэлэв.
-Гайхалтай. Ээжийнх чинь хаа байна ?
-Өө, тэр хотод амьдардаггүй юм.
-Юу?
-Тэр хотын захад амьдардаг, эндээс хагас цаг яваад хүрнэ.
Хотын захын байр нь Неаполийн өмнө захаар, замын хажуугаар байрласан чулуун байшингууд байлаа.
-Тэр байна! Гоё байшин байгаа биз? гэж Пьера дуу алдав.
-Тийм байна гээд байр хотын төвөөс хол байгаа нь Робертод ихэд таалагдаж эндээс түүнийг хайна гэдэг юу л бол гэж боджээ.
Тэд хаалга руу ойртож амжаагүй явтал, үүд нээгдэн босгон дээр Пьерагийн ээж инээмсэглэн гарч ирэв. Ээж нь буурал үстэй, ядарсан царайтай харагдаж байгаа боловч эх, охин хоёр тун адилхан ажээ.
-Пьера, үр минь! Би чамайг ямар их санав аа!
-Би ч гэсэн таныг их саналаа. Бид хамт очиж явна гэж танд утсаар хэлсэн найз минь энэ.
Эх нь хоромхон зуур үл ойлгосон янзтай түүнийг харлаа.
-Аан, тавтай морил, ноёнтоон.
-Жонс гэж Роберт нэрээ хэлэв.
-Орцгоо, орцгоо.
Тэд тавлаг зочдын өрөөнд орлоо. Өрөөнд хориод настай, намхавтар нуруутай, хар үстэй, дүнсгэр царайтай, уйтгартай хүрэн нүдтэй залуу орж ирэв. Залуу жийнс, "Улаан чөтгөр" гэсэн хатгамал бүхий хүрэм өмсчээ. Эгчийгээ харсан мань залуугийн царай гэрэлтээд ирлээ.
-Пьера!
-Сайн уу, Карло гээд тэд халуун дотноор тэврэлдэв.
-Чи энд юу хийж байгаа юм бэ?
-Бид хэд хоног зочилж явна гээд бүсгүй Роберт руу эргэн,
-Энэ миний дүү Карло. Карло, энэ ноён Жонс.
-Сайн уу, Карло гэвэл Карло Робертыг үнэлэн харлаа.
-Сайн уу.
-Би хайртай хосууддаа сайхан унтлагын өрөө бэлдэе хэмээн Пьерагийн ээжийг нь хэлэхэд,
-Та татгалзахгүй бол. . .хэрэв танайд унтлагын тусдаа өрөө байдаг бол, би тусдаа өрөөнд ормоор байна гэж Роберт хэлэв.
Түр зуур нам гүм болж тэр гурав Робертыг гайхан харцгаав.
Эх нь Пьера руу эргэн,
-Тэр гомо юм уу? гэж асуувал Пьера мөрөө хавчин,
-Мэдэхгүй хэмээн хэлсэн ч түүнийг гомо эр биш гэдэгт огг эргэлзсэнгүй.
Эх нь Роберт руу хараад,
-Тааллаараа л бол гээд Пьераг дахин тэвэрч,
-Чамтай уулзсандаа их баяртай байна. Алив гал зууханд очьё, би кофе чаная гэлээ.
-Гайхалтай юм! Чи түүнтэй яаж танилцаав? Тэр баян хүн шиг, байна. Хөөх ямар гоё бугуйвч вэ? Их үнэтэй байх даа. Бурхан минь! Өнөө орой тансаг хоол бэлдэж, айл хөршүүдээ дуудаж, тэднийг чиний найзтай танилцуулна. . .
-Үгүй, ээж ээ, ингэх хэрэггүй.
-Яагаад, хонгор минь чиний энэ элбэг дэлбэг яваагаар яагаад сайрхаж болохгүй гэж? Найз нөхөд маань бүгд сэтгэл хангалуун байх болно.
-Ээжээ, ноён Жонс хэд хоног амрах хэрэгтэй. Ямар ч зочид, ямар ч зочинд зориулсан хоол унд хэрэггүй.
Эх нь санаа алдан,
-За яах вэ, хүслээрээ л бол гэв.
"Ээжийгээ сандраахгүйн тулд түүнийг гэрээсээ барьж өгөхгүйгээр хэргээ хийх ёстой" гэж Пьера бодсон байна.
Карло бугуйвчийг анзаарчээ.
-Энэ жинхэнэ маргад, тийм үү? Үүнийг та эгчид авч өгсөн
үү?
Мань залуугийн зан авир Робертод нэг л таалагдсангүй.
-Түүнээс өөрөөс нь асуу гэлээ.
Пьера эхтэйгээ хамт гал зуухнаас эргэн ирж, эх нь Робертыг харснаа,
-Та Пьератай хамт унтах хэрэггүй гэж бодсон хэвээрээ юу? гэв.
Түүний асуулт Робертын хирдхийлгэв.
-Би чамд унтлагын өрөөг чинь үзүүлье гэж Пьера хэлээд түүнийг дагуулан хоёр ор бүхий том тохилог унтлагын өрөөнд аваачив.
-Роберт чи бид хамт унтвал ээж юу гэж бодох бол гэж айгаа юу? Тэр намайг юу хийдгийг мэднэ.
-Хэргийн учир үүнд байгаа юм биш. . . гэснээ Роберт түүнд хэлэх аятай тайлбар олдсонгүй, -Уучлаарай, гэвч би...
-За за, бүү анхаар гэж Пьера хүйтэн хөндий хэллээ.
Бүсгүй өөрийгөө доромжлуулснаа мэдэрлээ. Мань эр хоёр дахь удаагаа түүнтэй унтахаас татгалзсан. "Энэ чинь чамайг цагдаад барьж өгөх бас нэг шалтгаан болно доо" хэмээн бүсгүй заналхийлэн бодлоо. Ийм сайн эрийг барьж өгнө гэдэг тийм ч таатай бус байсан хэдий ч тавин мянган доллар бол тавин мянган доллар шүү дээ.
Хооллох зуур эх нь зогсоо зайгүй чалчин, Пьера, Роберт, Карло гурав өөр өөрийн бодолдоо автан сууцгаана.
Роберт зугтах төлөвлөгөөгөө боловсруулан "Маргааш боомт орж хөлөг онгоц хайх болно", Пьера утсаар ярих арга сүвэгчлэн "Би хотоос ярина, цагдаа нар хаанаас ярьж байгааг илрүүлчихэж магад" гэж бодож байхад Карло эгч дагуулан ирсэн үл таних эрийг сонжин "Түүнтэй үг хэлээ ололцох амархан биз" гэж бодож суужээ.
Хооллосны дараа эмэгтэйчүүд гал зуух руу явцгаан, Карло Роберт хоёр хоёул үлдлээ.
-Эгчийн гэртээ авчирсан анхны эр нь та, тэгэхээр та түүнд их таалагджээ.
-Тэр надад бас таалагддаг.
-Үнэн үү? Та одоо түүнийг харж хандах уу?
-Таны эгч өөрөө өөрийгөө харж хандаж чадна гэж би боддог шүү.
-Тийм ээ, би мэднэ гээд мань залуу маасагнав. Үл таних эр хувцас сайтай, баян нь илт байв. Тэгвэл мань эр яагаад сайн зочид буудалд буулгүй энд ирсэн билээ? Үүнд үл таних эр нуугдаж байгаа гэсэн ганц л шалтгаан бий. Хэрэв баян хүн нуугдаж байна гэвэл үүнээс аятайхан ашиг хонжоо, чухамдаа их мөнгө суйлж болох юм гэсэн сонирхолтой санаа төрүүлжээ.
-Та хаанаас ирсэн бэ? гэж Карло асуув.
-Чамд тодорхой хэлж чадахгүй нь. Би олон газраар явсан гэж Роберт эелдэгээр хариулав.
Карло толгой дохин зөвшөөрч,
-Ойлгож байна. "Пьерагаас хэн болохыг нь, хэн нэгэн түүний төлөө овоохон мөнгө төлөхийг хүсч байгааг нь мэдчихнэ, тэгээд Пьератай мөнгөө хувааж авна даа"
-Танд эрхэлдэг бизнес бий юу? гэж Карло асуулаа.
-Үгүй, би ажлаасаа гарсан.
Карлод мань эрийг үг алдуулах ядах юмгүй мэт санагджээ. "Улаан чөтгөр" дээрэмчний толгойлогч Лучча түүнийг агшин зуур эд бад хийнэ дээ".
-Та манайд удах уу?
-Хэлэхэд хэцүү байна.
Карлогийн илүү үглэх нь Робертыг цухалдуулж эхлэв.
Пьера эхтэйгээ гал зуухнаас эргэж ирлээ.
-Дахиад кофе уух уу? гэж эх нь асуув.
-Үгүй, баярлалаа. Тун сайхан хоол байлаа гэвэл эх нь инээмсэглэн,
-Гойд юмгүй дээ. Маргааш танд жинхэнэ найрын зоог барина гэв.
-Баярлалаа гэх Роберт маргааш тэрээр энд байхгүй гэдгээ мэдэж байв. Тэрээр босоод,
-Би бага зэрэг ядарчэз. Та нар татгалзахгүй бол явж унтья гэлээ.
Унтлагын өрөө рүү яваа Робертыг тэр гурав харцаараа үдэн хоцорлоо.
-Мань эр чамайг өөрт зохицох үзэсгэлэн төгс гэж бодохгүй байх шиг байна, тийм үү? гээд Карло жуумалзав.
Энэ зэмлэл нь Пьерагийн санааг улам бүр баталж өглөө. Бүсгүй Робертын иймэрхүү аяглахийг огт анзаарсангүй мань эр Сюзантай ярьж байсныг сонссон болохоор түүний гомо биш гэдгийг нь сайн мэднэ. "Би түүнд үзүүлээд өгнө" гэж бүсгүй занав.
Роберт орондоо орон цаашид юу хийхээ эргэцүүлэн бодлоо. Дамжуулагч суурьлуулсан төлбөрийн картыг ачааны машин руу шидэн хуурамч мөр үлдээсэн нь түүнд зөвхөн цаг хожиход тусласан, тэд өдийд улаан ачааны тэргийг олж авсан нь гарцаагүй. Түүний араас өрөвдөх сэтгэлгүй, туршлагатай хүмүүс ангуучилж байгаа энэ бүхэнд засгийн газрын толгойлогчид оролцсон болов уу? Эсвэл өөрсдийн үзэмжээрээ ажилладаг, янз бүрийн аюулгүй албадаас бүрдсэн байгууллага байна уу? Роберт эргэцүүлэн бодох тусам болж буй үйл явдалд засгийн газрын толгойлогчид ямар ч хамаагүй гэсэн итгэл нь илүүтэй боллоо. Адмирал Уиттакерийг гэнэт тэнгисийн цэргийн тагнуулын албанаас халж, бөглүү газарт цөлж орхисон нь түүнд хачирхалтай санагдсаар байв. "Адмиралтай холбоо барих хэрэгтэй" гэж бодов. Тэрээр үнэн мөнийг мэдэж болох итгэлтэй ганц хүн нь байв.
"Маргааш, маргааш" гэж бодсоор мань эр унтаад өгөв.
Хаалга онгойн хяхтнах чимээ түүнийг сэрээж тэрээр агшин зуур сэрвэсхийн өндийн суулаа.
Харанхуйд хэн нэгэн түүн рүү дөхөн айсуй. Роберт тулаанд бэлтгэн биеэ хөвчилбөл гэнэт Пьерагийн үнэртэй усны үнэр ханхлан, бүсгүй гялсхийн түүний оронд орохыг мэдэрлээ.
-Пьера ... чи яаж...
-Чшш. Би ганцаардаад байна гээд нүцгэн бүсгүй түүнд ойртов.
-Уучлаарай, Пьера...би чамд яагаад ч тус болохгүй.
-Чадахгүй гэж үү? Тэгвэл чи надад зөвөөрөөч гэж шивнэлээ.
-Нэмэргүй, чи ч чадахгүй гэж Роберт хэн хэн нь таашаал авахгүй урмыг хугалахаас бултан зайлсхийхийг хүслээ.
-Би чамд таалагдахгүй байна уу, Роберт оо? Чи намайг сайхан биетэй гэж бодохгүй байна уу?
-Таалагдаж байна гэхдээ Роберт бүсгүйн гоо бие, өөрт нь наалдан буй биеийнх нь дулааныг мэдэрч байв.
Пьера түүний цээжийг энхрийлэн илсээр, гар нь улам бүр доошилсоор, доошилсоор. Роберт дахин таашаая авч чадахгүй гэх уй гашуугаас зайлсхийн хүүхнийг зогсоохоор шийдлээ.
-Пьера, тэр цагаас хойш би эмэгтэй хүнтэй байж чадахаа. . . аль хэдийнээс хойш...
-Тайван хэвт, Роберт, би зүгээр наадахыг хүсч байна. Чамтай тоглоход чи дуртай юу?
Тэр юу ч мэдэрсэнгүй. Чөтгөр авсан, Сюзан! Тэр салж явахдаа түүний эр хүний эрч хүчийг нь бүгдийг аваад арилжээ.
-Цаашаа эргэ гэж Пьера түүнээс гуйв.
-Нэмэргүй, Пьера, би. . .
Бүсгүй түүнийг доош харуулан хэвтүүлэхэд Роберт Сюзаныг, өөрийн арчаагүй байдлаа хараан зүхсээр хэвтэнэ. Тэрээр Пьера ар нурууг нь таалсаар байв.
-Пьера...
-Чшш.. .
Пьера улам энхрийлэн янаглахад Робертын бие махбодь нь сэргэн, сэрэл нь хөдлөв.
-Чимээгүй, тайван хэвт.
Бүсгүйн зөөлөн дулаахан хөх нь биед нь шүргэлэхэд Робертын зүрх хүчтэй дэлсэж зхлэн, эрхтэн бие нь сэргэн хатуурч, Роберт тэсэхийн аргагүй тачаадав.
Мань эр гэдрэг эргэн Пьераг тэвэрч авлаа.
-Бурхан минь, ямар агуу юм бэ? Би чамайг хүсч байна гэж хүүхэн түүний эдийг бахдан халаглан дуу алдав.
Хормын төдий Роберт Пьераг дахин шинээр төрсөн тэсвэрлэшгүй тачаалаараа бүрэн эзэмджээ. Пьера туршлагатай, золбоотой аашлан Роберт түүнд бүрэн уусчээ.
Энэ шөнийн туршид тэд гурвантаа бие биеэсээ хайрлан амраглан амьдын жаргал эдэлцгээн унтацгаажээ.

Арван найм дахь өдөр. Итали,

Роберт үүр цүүрээр сэргээд,
-Баярлалаа хэмээн Пьерад шивнээд бүсгүйг чанга тэврэв.
Пьера түүн рүү наалдан,
-Чи ердөө араатан! гэхэд,
-Үгүй, хамгийн гол нь надад чамтай байх сайхан байсан гэж Роберт инээмсэглэв.
-Чи хар тамхины наймаачин биш, тийм үү? гэж Пьера орон дээр суун чин үнэнээсээ асуув.
Ямар ч гэнэн асуулт вэ?
-Үгүй дээ.
-Гэвч Интерпол чамайг хайж байгаа.
-Тийм ээ, хайж байгаа.
Пьерагийн царай гэрэлтэн,
-Аа мэдлээ! Чи тагнуул юм байна! хэмээн бүсгүй балчир хүүхэд аятай хөөрөн баясахад Роберт инээмсэглэн,
-Би тагнуул байна гэж үү? гэхэд нь,
-За хэлэл дээ. Чи тагнуул, тийм ээ? гэж Пьера шаллаа.
-Тийм ээ, би тагнуул гэж Роберт хүлцэнгүйгээр зөвшөөрөв.
-Би мэдэж байсан юм! Чи надад ямар нэг нууц хэлж чадах уу? гээд бүсгүйн нүд гялалзав.
-Ямар нууц тэр вэ?
-Тагнуулын янз бүрийн нууц. . . нууц шифр гээд янз бүрийн юм мэднэ биз дээ. Би тагнуулчдын тухай роман унших дуртай, цаг үргэлж уншдаг.
-Нээрэн үү?
-Үнэн! Гэвч энэ бүгд санаанаасаа зохиосон зүйл, харин чи жинхэнэ дээрээ яадгийг мэднэ, тийм үү? Жишээ нь, тагнуулчдын хэрэглэдэг янз бүрийн дохио. Энэ талаар чи ярьж өгөөч?
-Ер нь бол энэ хориотой, гэвч би чамд ганцыг хэлж өгье гэж Роберт буурьтай гэгч нь хэлээд, "Түүнд үнэмшилтэй юу хэлмээр юм бэ дээ?" Нэг ийм хөшигтэй холбоотой хуучин арга байдаг юм.
Бүсгүй сониучирхан нүд нь бүлтийгээд,
-Хөшигтэй хуучин арга гэнэ ээ?
-Тийм ээ. Хэрэв бүх юм хэвийн бол хөшгөө нээ, хэрэв ямар нэг аюултай учирсан бол чи түүнийг буулгачих. Энэ нь чиний тагнуулд өгч байгаа дохио гэв.
-Тун догь! Би энэ тухай номноос уншаагүй юм байна гэв.
-Тэгэлгүй яах вэ, энэ чинь их нууц шүү дээ.
-Би хэнд ч хэлэхгүй. Дахиад нэгийг хэлж өгөөч гэв.
"Түүнд өөр юу хэлье дээ".
-Бас нэг утастай арга бий.
Пьера түүн рүү улам наалдан,
-Надад хэлээч гэв.
-Чам руу чиний тагнуул бүх юм хэвийн эсэхийг тодруулахаар ярьж байна гэж бодьё. Тэр утсаар Пьераг асуужээ. Бүх юм зүгээр байвал чи: "Пьера сонсож байна" гэнэ. Хэрэв нэг л биш байгаа бол "Та утас андуурчээ" гэх ёстой гэлээ.
-Хөөх ямар догь вэ? гэж Пьера уулга алдлаа.
Роберт "Фермийн сургагч нар ямар дэмий юм чалчиж байгааг минь сонсвол зүрх нь зогсох байх даа" хэмээн бодов.
-Дахиад өөр юм яриач? гэж Пьера гуйвал Роберт инээгээд,
-Нэг өглөө гэхэд дэндүү их нууц хэлчихлээ гэж бодож байна гэв.
-За яахав гээд хүүхэн биеийг нь илснээ,
-Чи шүршүүрт орох уу? гэв.
-Дуртайяа.
Пьера түүнтэй хамт шүршүүрт орон бүлээн усны дусал дор тэд бие биенээ савандан угааж зогсоно.
Пьера Робертын хөлийг алцайлган цавийг нь угааж эхлэхэд мань эрийн сэрэл нь хөдлөн эрхтэн нь биш болоод ирлээ.
Тэд шүршүүр дор янаглан амраглацгаав.
Робертыг хувцаслаж байх зуур Пьера халаат нөмрөөд,
-Явж өглөөний цай бэлдье гэв.
Карло түүнийг гал зууханд хүлээж суужээ.
-Найзынхаа тухай яриач гэж түүнийг асуухад,
-Түүний тухай юу мэдэх гээв? гэхэд,
-Чи түүнтэй хаа танилцаа вэ? гэлээ.
-Римд.
-Чамд наадах бугуйвчийг авч өгсөн юм чинь тэр их баян байх нь ээ гэхэд нь Пьера мөрөө хавчин,
-Би түүнд таалагддаг гэв.
-Би юу бодож байгааг чи мэдэх үү? Чиний найз хэн нэгнээс нуугдаж байгаа юм байна. Хэрэгтэй хүнд нь алтан хушуу хүргэж чадвал асар их шагнал авч болох юм.
Пьера нүдээ гялалзуулан дүү рүүгээ дөхөн очоод,
-Наад өмхий санаагаа тархинаасаа авч хая, Карло гэсэнд, -Тэгэхээр, тэр нуугдаж байгаа нь үнэн юм байна гэлээ.
-Нусгай новш минь, сонс, би чамд анхаарууллаа шүү. Өөрийнхөө мөрийг хөө, бусдын хэрэгт хушуу дүрэхийн хэрэггүй гэх эгч бүсгүй нь хэн нэгтэй шагналаа хуваалцахыг хүсэхгүй байгаа мэт.
-Тэгэхээр эгч минь чи бүгдийг эзэгнэх гээ юу? гэж Карло зэмлэсэн аястай хэлэхэд,
-Үгүй шүү, Карло, чи надыг ойлгосонгүй гэв,
-Ойлгосонгүй ээ?
-Чамд үнэнийг хэлчихье. Ноён Жонсын эхнэр түүнийг олох гэж мөрдөгч хөлсөлсөн учраас эхнэрээсээ нуугдаж яваа юм.
Хэргийн учир нь энэ.
Карло инээмсэглэв.
-Чи урьд нь яагаад надад хэлээгүй юм бэ? Энд гойд юм алга, би тэгэхээр энэ тухай мартья даа.
-Сайн байна гэж Пьера хэллээ.
"Чин үнэндээ хэн гэгч болохыг нь магадлах хэрэгтэй байна" гэж Карло боджээ.

***


Янус утсаар ярьж байна.
-Танайхаар ямар нэг мэдээ байна уу?
-Захирагч Беллам Неапольд байгаа гэдгийг бид мэдэж байна.
-Тэнд танай хүмүүс бий юу?
-Бий, тэд түүнийг эрж хайж яваа. Бидэнд нэг сэжүүр олдсон, мань эр Неапольд гэр бүл нь амьдардаг янхан бүсгүйтэй яваа. Мань хоёр тэдний гэрт нь байгаа гэж бодож байна. Одоо шалгаж байна.
-Надад дуулгаж байгаарай.
Неаполийн хотын захиргаа Пьера Валлигийн ээжийн хаягийг олохоор бүх хүчээрээ оролдоцгоож байлаа.
Неаполийн цагдаа, аюулаас хамгаалах албаныхан хот даяар хэрэн хэсэж Робертыг хайх ажилд шуранхайлан орцгоожээ.
Карло төлөвлөгөөгөө боловсруулж, Пьера Интерпол руу утасдахаар завдаж байв.


Top
   
PostPosted: Oct.24.16 4:01 pm 
Offline
Эелдэг Гишvvн
Эелдэг Гишvvн

Joined: Mar.17.16 5:46 pm
Posts: 63
Бүлэг 42.

Байдал улам бүр аюултай болж Роберт энэ аюулыг биеэрээ мэдэрч байх шиг санагдана. Боомтонд ачааны хөлөг онгоц ачаа ачин буулгаж, үүний зэрэгцээгээр боомтын нутаг дэвсгэрээр цагдаагийн машин эргүүл хийн, цагдаагийн дүрэмт хувцастай болон энгийн хувцастай мөрдөгчид боомтын ажилчид, далайчдыг байцаан энд тэндгүй хөлхөлдөцгөөж байв. Ийм сүрэг тагнуулчдыг харсан Роберт гайхаж хоцрон, иймэрхүү хоморголон авлах ажил Италийн том хотод явагдаж байгаа нь тэд өөрийг нь Неапольд байгааг нь мэдсэн гэлтэй байв. Роберт машинаасаа ч буусангүй эргэн боомтоос холдон явлаа. Юуны түрүүнд тэрээр ачааны хөлөгт суун Франц хүрэх санаатай байсан нь одоо тун осолтой болжээ. Магадгүй тэд яаж ийгээд Неаполь орсон ул мөрийг нь шиншилж чадсан байх. Мань эр дахин гарах гарц хайх хэрэгтэй боллоо. Машинаар явах аюултай болж, хотоос гарах бүх зам, боомт, төмөр зам, нисэх буудал бүгд хаагдсан нь мэдээж. Тэрээр хөдлөх нь бүү хэл амьсгалахад ч улам бүр хэцүү болжээ.
Роберт Сюзаны саналын тухай бодож үзэв. "Бид чамаас холгүй, Гибралтарийн эрэг дээр байна. Чиний хэлсэн газарт чинь очиж чадна шүү. Чамайг аврах ганц боломж энэ байж магад" гэсэн. Роберт Сюзаныг энэ аюултай хэрэгт хутгахыг хүсэхгүй байсан хэдий ч түүнд өөр гарах гарц байсангүй. Энэ бол баруунаас гарч чадах цорын ганц арга, хувийн хөлөг онгоц дээр түүнийг эрж хайхгүй.
"Хэрэв би хөлөгт хүрч чаддаг л юм бол тэд надыг Марселийн эрэгийн ойролцоо буулгаж, би эрэг тийш өөрөө хүрч чадна. Ингэвэл тэдэнд аюул заналхийлэхгүй байх болно".
Тэр машинаа бага шиг гудамжны буланд оруулаад, утсаар ярилаа. Таван минутын дараа түүнийг хөлөгтэй холбов.
-Хатагтай Бэнксыг яриулаач.
-Түүнд таныг хэн ярьж байна гэх вэ?
"Чөтгөр авсан Монтегийн дарвуулт онгоцны утсыг хүртэл бойдаа нь авдаг байх нь" хэмээн Роберт эгдүүцэв.
-Хуучин найз нь байна гэж хэл.
Минутын дараа харилцуурт Сюзаны дуу сонсогдож,
-Роберт уу? гэлээ.
-Тийм ээ, би байна, замарсан амьтан.
-Тэд... тэд чамайг бариагүй байна уу?
-Үгүй, Сюзан гэснээ, -Чиний өнөө санал хүчинтэй хэвээрээ юу? гэж арай ядан асуулаа.
-Тэгэлгүй яах вэ? Хэзээ? ...
-Та нар өнөө шөнө Неапольд ирж чадах уу?
Сюзан хэсэг дуугүй болсноо,
-Би мэдэхгүй байна, түр хүлээ гэв.
Роберт тэр хэн нэгэнтэй ярилцахыг бүүр түүрхэн сонсож байтал харилцуурт түүний дуу дахин сонсогдож,
-Монте манай хөдөлгүүрт бага зэрэг гэмтэл гарсан, гэхдээ хоёр өдрийн дараа Неаполь хүрч чадна гэж байна гэв.
Чөтгөр алгадаасай билээ! Өдрөөс өдөрт баригдах аюул улам бүр нэмэгдсээр байна.
-Сайн байна би хүлээе.
-Чамайг яаж олох вэ?
-Би та нартай холбоо барина.
-Роберт оо, болгоомжтой байгаарай.
-Хичээе, үнэндээ хичээж ч байна.
-Чамд ямар нэг юм тохиолдохгүй биз?
-Үгүй, тохиолдохгүй.
Сюзан харилцуураа тавиад, нөхөр рүүгээ эргэн харж инээмсэглэн,
-Тэр зөвшөөрлөө гэв.
Цагийн дараа гэхэд Римд хурандаа Сезар "Алкиона" хөлгөөс ирсэн цахилгаан мэдээг хурандаа Жонсонд өглөө.
"Захирагч Роберт Беллам "Алкиона" хөлөг дээр буудаллах гэж буйг мэдээлье" гэсэн нэр ус, хаяггүй цахилгаан байв.
-Би бүх хөлөг онгоцыг шалгах захирамж өгсөн. Робертыг хөлөг дээр хөл тавимагц нь бид түүнийг барих болно гэлээ.


Top
   
PostPosted: Oct.24.16 4:58 pm 
Offline
Эелдэг Гишvvн
Эелдэг Гишvvн

Joined: Mar.17.16 5:46 pm
Posts: 63
Бүлэг 43.

Карло Вилли эргэцүүлэн бодох тусам олз омог ихтэй ажлын сэжүүрээс атгачихсан гэх түүний итгэл улам батлагдсаар байв. Америк эр эхнэрээсээ зугатаж яваа гэсэн Пьерагийн үг дэмий чалчаа яриа болох нь мэдээж. Тийм ээ, ноён Жонс цагдаагаас нуугдаж, түүнийг олж өгвөл ихээхэн шан харамж өгч магад.
Туйлаас сонор сэрэмжтэй хөдлөх хэрэгтэй байсан тул Карло энэ асуудлыг "Улаан чөтгөр"-ийн толгойлогч Марио Луччатай ярилцахаар шийджээ.
Карло өглөө эрт мотоциклоор Гарибальдийн талбай дахь Сорцелла гудамж руу явлаа. Тэр хуучин байшингийн дэргэд зогсон "Лучча" гэсэн бичиг бүхий эвдэрхий хайрцагны хажуу дахь хонхыг дарлаа.
-Чөтгөр, хар өглөөгүүр хэнийг нааш нь илгээдэг байнаа? гэж хашгирах дуу хаалганы цаанаас сонсогдов.
-Карло байна, чамтай ярих хэрэг байна, Марио.
-Чөтгөр чамайг аваасай билээ. Алив босож үз хэмээн цааш хэдэн үг хэллээ.
Хаалга онгойн Карлог орвол нүцгэн Марио хаалганы дэргэд зогсон өрөөний булан дахь орон дээр нэгэн бүсгүй хэвтэж байлаа.
-Чөтгөр ав: хар өглөөгүүр чамайг юу дуудав?
-Сэтгэл хөөрөөд унтаж чадахгүй нь Марио, би нэгэн томоохон хэргийн үзүүрийг барьж авсан юм шиг байна.
-Тийм үү? Орооч гэлээ.
Карло жижигхэн өрөөнд орлоо.
-Өчигдөр орой эгч гэртээ нэгэн эр дагуулж ирсэн юм.
-Тэгээд юу гэж? танай Пьера чинь янхан.тэгээд.. .
-Тэр тийм, нөгөөдөх эр нь баян, нуугдаж яваа хүн юм.
-Хэнээс нуугдаав?
-Мэдэхгүй, үүнийг магадлах гэсэн юм. Түүний төлөө их шагнал амлана гэж бодогдоод байна.
-Чи эгчээсээ яагаад асуугаагүй юм бэ? гэвэл Карло мушигнан,
-Пьера үүнийг өөрөө хийх гээд байх шиг байна. Тэр маргад эрдэнийн ямар бугуйвч авч өгсөнийг нь харсан ч болоосой.
-Бугуйвч ий? Тийм үү? Ямар үнэтэй юм бэ?
-Би түүнийг нь зарах гэсэндээ чамд хэлж байна гэхэд нь Лучча бодолд автан,
-Карло, чамд юм хэлье. Чиний эгчийн найзтай ярилцвал яасан юм бэ? Өглөө түүнийг клубт аваад оч гэв.
Карло баясан инээж,
-Тэгье. Би түүнийг хялбархан мэхлээд тийш нь авч очиж чадна шүү гэлээ.
Карлог гэртээ эргэж ирэхэд ноён Жонс эзгүй байсанд мань эр сандарчээ.
-Найз чинь хаачаав? гэж Пьерагаас асуулаа.
-Хот орж, жаахан зугаална гэсэн. Удахгүй ирнээ. Чи яах гэж асуугаад байгаа юм?
Карло нүүрэндээ инээмсэглэл тодруулан,
-Зүгээр л сонирхсон юм гэв.
Карло ээж нь Пьератай хамт гал зууханд өглөөний хоол бэлтгэхээр явахыг хүлээж байгаад, Пьерагийн өрөө рүү гүйж орон дотуур хувцасны шүүгээнд нуусан бугуйвчийг олж аваад халааслан өрөөнөөс харайн гартал гал зуухнаас гарч явсан ээжтэйгээ мөргөлдчихөв.
-Карло, чи өглөөний хоолоо идэхгүй юм уу?
-Үгүй, би болзчихсон, ээжээ. Оройхон ирнээ.
Хулгайч эр мотоциклдоо мордон Куатир Спанголийг чиглэн давхилаа.
Гэтэл хуурамч бугуйвч байвал яах билээ. Тэгвэл би Луччагийн өмнө мангуу амьтан болж харагдана".
Тэрээр үнэт эдлэлийн дэлгүүрийн дэргэд ирж зогслоо. Дэлгүүрийн эзэн Гамбино хижээл насны, хиймэл үс, хиймэл шүдтэй нэгэн байв. Карлог дэлгүүрт орж ирэхэд,
-Өглөөний мэнд, Карло, чи яасан эрт явж байх юм бэ?
-Тийм ээ.
-Өнөөдөр чи надад юу авчраав?
Карло халааснаасаа бугуйвч гарган түүний лангуун дээр тавьлаа.
-Үүнийг.
Гамбино бугуйвчийг авч үзээд үнэт эдлэл мэдэх хүний нүдээр бахдан харж, нүд гялалзан эргэлдэв.
-Чи үүнийг хаанаас аваав?
-Нэг баян эгч минь нас барж надад өвлүүлэн үлдээжээ. Ямар үнэ хүрэх вэ?
-Боломжийн юм гэж хашир догь худалдаачин эр Гамбино болгоомжлон хариулав.
-Надыг битгий маллаарай.
Гамбино гомдсон дүр үзүүлэн,
-Би чамайг урьд нь мэхлэсэн билүү?
-Үргэлж хулхиддаг шүү дээ.
-Хөөе, хүү минь, чи надаар тоглож байгаа биз. Карло, чамд үнэнийг хэлэхэд үүнийг чинь худалдаж авахад миний бэл хүрэх нь үү, үгүй юу? Их үнэтэй эд байна.
Карлогийн зүрх галзуутай дэлсэв.
-Нээрэн үү?
-Үүнийг чинь хэн нэгэнд санал болгоё, орой чам руу утасдана.
-Тэг дээ. Одоохондоо надад байж байг гээд бугуйвчаа шүүрэн авч халааслан дэлгүүрээс гарлаа.
Тэгэхлээр түүний зөв байж! Энэ чинь баян бас солиотой америк юм байна. Эрүүл хүн ийм үнэтэй бугуйвчийг янхан хүүхэнд бэлэглэх үү дээ?
Гамбино дэлгүүрийн үүдэнд зогсон Карлог ажигласаар. "Чөтгөр ав гэж, хэцүү юманд ойчих нь дээ, дүйрчихсэн мангуу амьтан минь!" хэмээн бодоод лангуун дороосоо үнэт эдлэлийн дэлгүүр эзэмшигчид, дэлгүүрийн эздэд тарааж өгсөн захирамжийг гаргаж ирлээ. Уг захирамжинд дөнгөж сая мань эрийн харсан бугуйвчийн тухай тодорхой бичээд дээд талд нь цагдаагийн газрын утасны оронд "Нэн даруй аюулгүй албанд мэдэгд" гэсэн бичиг үзэгдэв.
Гамбино урьдын адил хэдэн зуун удаа ирж байсан цагдаагийн захирамжтай адил үл хэрэгсээд, аюулгүй албаныхаас бол бүр ч холхон байсан нь дээр гэдгийг хашир хандгай юу эс андах билээ. Мань эр хэдийгээр дамлан худалдахад ихээхэн унаж өгчих бугуйвчийг алдчихгүйг хүсч байсан гэлээ ч, бас биедээ балаг тарихыг мөн хүсээгүй тул дурамжхан нь аргагүй харилцуур аван аюулгүй албаны утсанд залгав.


Top
   
PostPosted: Oct.24.16 5:51 pm 
Offline
Эелдэг Гишvvн
Эелдэг Гишvvн

Joined: Mar.17.16 5:46 pm
Posts: 63
Бүлэг 44.

Үхлийн хар сүүдэр сүүтэгнэсэн аймшигт үе байлаа. Хэдэн жилийн өмнө Роберт ширэнгэн ойд нуугдсан урван тэрслэгчийн араас мөшгөн хөөх даалгавар аван Борнео руу явжээ. Арван сард ширэнгэн ойн оршин суугчдыг барьж цусыг нь сордог Балли Салангийн сүнсний уламжлалт ангийн улирал болдог ажээ. Робертын хувьд Неаполь гэнэт Борнеогийн ширэнгэ ой болон хувирч, агаарт нь хүртэл үхлийн аюул хөвөлзөх шиг санагдах болжээ. "За яахав, тэд эхлээд намайг барих болно. Надыг энд байгааг тэд яаж мэдэв ээ? Пьерагаар надыг олсон байж болох юм. Хурдан гэр рүү нь очиж анхааруулья, гэхдээ эхлээд эндээс гарах арга хайх хэрэгтэй"
Тэрээр хурдны зам эхлэсэн хотын захад эргүүл гараагүй байж магад хэмээн горьдон дөхөж явтал хэдэн ярдын тэртээгээс цагдаа нар хотоос гарах гарцыг хаасан байхыг нь харан, жолоогоо эргүүлэн Неаполь хотын төв рүү эргэн буцлаа.
Роберт аажуухан явах зуур өөрийгөө мөрдөгчдийн оронд тавин бодож эхэллээ. Хотоос гарах гарц бүгд хаалттай тус орноос гарч яваа хөлөг онгоцнууд нэг бүрчлэн сайтар шалгагдаж байгаа. Гэнэт түүний толгойд нэгэн төлөвлөгөө харван орж ирлээ. Италиас гарч явахгүй хөлөг онгоцнуудыг шалгах шалтаг тэдэнд байхгүй юм биш үү. Энэ чинь жинхэнэ боломж байна. Тэрээр дахин боомтын зүг явлаа.

***


Үнэт эдлэлийн дэлгүүрийн үүдэнд өлгөсөн хонх жингэнэн дуугарч Гамбино дээш өндийн харвал худалдан авагч яав ч биш нь илэрхий хар костюмтай хоёр эр орж ирлээ.
-Та бүхэнд юугаар туслах вэ?
-Ноён Гамбино юу?
-Тийм гэхэд мань эр хиймэл шүдтэй нь илт мэдэгдэв.
-Та маргад эрдэнийн бугуйвчийн тухай утасдсан уу?
Тэр аюулгүй албаныхны морилон ирэхийг хүлээж байжээ.
-Тэгсээн, жинхэнэ иргэн хүнийхээ үүргийг. . .
-Дэмий үг чалчихаа боль. Хэн түүнийг авчирсан бэ?
-Карло гэдэг залуу.
-Тэр бугуйвчийг үлдээсэн үү?
-Үгүй аваад явсан.
-Карлогийн овог хэн бэ?
-Овгийг нь мэдэхгүй, "Улаан клуб"-ын уугуул гангстерийн нэг. Тэднийг Лучча хэмээх залуу толгойлдог юм.
-Луччаг хаанаас олохыг та мэдэх үү?
Гамбино дуугаа хураалаа. Хэрэв Лучча эднийг өөр рүү нь илгээснийг мэдвэл, хариуд нь түүний хэлийг нь огтчин хаях болно. Гэвч энэ залууст хэлэхгүй юм бол, тэд түүний бөндгөртэй нь ярих болно.
-Тэр Гарибальди талбайн цаадах Сорцелло гудамжинд амьдардаг.
-Баярлалаа, ноён Гамбино, та бидэнд их тусаллаа.
-Та бүхэнтэй хамтран ажиллахдаа үргэлж баяртай байх . . .
гэх зуур эрчүүд хэдийнэ гарч явцгаав.

***


Лучча хаалга зад татан хоёр эр өрөөнд нь орж ирэхэд найз хүүхэнтэйгээ орондоо хэвтэж байснаа орноосоо үсрэн босч ирэв.
-Ямар чөтгөрүүд вэ? Та нар хэн бэ? гэвэл нэг эр нь үнэмлэхээ гарган, түүнд үзүүлээд,
-Аюулгүй албаа! гэснээ Лучча шүлсээ гүдхийтэл залгиад,
-Хөөе, би муу юм хийгээгүй, би хуулиа сахигч иргэн хүн шүү...
-Энэ тухай бид мэднэ, Лучча. Та бидэнд огт сонин биш байна, бидэнд Карло гэдэг залуу хэрэгтэй байна гэв.
"Карло. Тэр ямар хэрэгтэй болчихов оо. Аа, өнөө чөтгөрийн бугуйвч! Карло юунд унах нь энэ вэ? Аюулгүй алба хулгайлагдсан үнэт эдлэлийн араас хөөцөлдөхгүй дээ"
-Тэгэхээр та түүнийг мэдэх үү, эсвэл үгүй юу?
-Магадгүй.
-Хэрэв итгэлгүй байгаа бол, бид таныг контортоо аваачин санах ойг чинь сийрүүлж өгч болох юм шүү.
-Хүлээгээрэй! Би саналаа, та нар Карло Валлиг хэлээд байна аа даа? Тэр яагаав?
-Бид түүнтэй ярилцах гэсэн юм. Тэр хаана амьдардаг вэ?
"Улаан чөтгөр"-ийн гишүүн дээрэмчин бүр алуулах гэж байсан ч бусдыгаа илчлэхгүй хэмээн цусан тангараг тавьж, энэ нь тэднийг хэнд ч дийлдэшгүй дээрэмчид болгожээ. Тэд нэг нь нийтийн төлөө, нийт нь нэгийн төлөө хэмээх уриа баримтлан нэгдэцгээжээ.
-Тэгэхээр та бидэнтэй хамт явахыг хүсээд байгаа юмаа даа!
-Яалаа гэж? гээд Лучча Карлогийн хаягийг хэлж өгөв.
Гучин минутын дараа Пьера үүд нээвэл босгон дээр нь хоёр үл таних эр зогсож байв.
-Хатагтай Валли юу?
-Тийм ээ.
-Орохыг зөвшөөрнө үү?
Бүсгүй хориглосон хариу өгөх гэсэн боловч чадсангүй.
-Та нар хэн бэ?
Нэг эр нь түрийвчээ гарган аюулгүй албаны үнэмлэхээ гарган үзүүлэв. Бүсгүй тэдэнтэй үг солилцохыг огт хүссэнгүй, тэд өөрийг нь маллан шан харамжнаас нь салгана гэхээс шээс алдатлаа айж байв.
-Та нарт юу хэрэгтэй вэ?
-Танаас хэдэн зүйл асуух гэсэн юм.
-Асуу л даа, надад нуух юм алга. "Бурхны аврал гэж, Робертын эзгүйд тэдэнтэй тохиролцож амжих нь".
-Та өчигдөр Римээс машинаар ирсэн, тийм үү? гэж асуух нь сануулсан аястай сонсогдов.
-Тэгсэн. Энэ чинь хууль бус юм уу? Аль эсвэл би хурд хэтрүүлчихэв үү?
Сайхь эр царайгаа огт хувиргалгүй инээгээд,
-Та нэг дагуул эртэй явсан уу? гэв.
-Тэгсэн гэж Пьера болгоомжтой хариулав.
-Тэр хэн бэ, хатагтай? гэхэд нь бүсгүй мөрөө хавчисхийлгээд,
-Би түүнийг замаас авсан. Тэр Неаполь орох гэж явсан юм гэлээ.
-Тэр одоо хаа байна ? гэж нөгөө эр нь асуув.
-Хаа байгааг нь мэдэхгүй. Би түүнийг хот орж ирмэгц буулгатал тэр алга болж өгсөн.
-Таны зорчигчийн нэр Роберт Беллам гэсэн үү?
Пьера хөмсөг зангидан, нэрийг санах гэж оролдож буй дүр үзүүлээд,
-Беллам аа? Мэдэхгүй, тэр нэрээ хэлээгүй шиг санагдаж байна.
-Харин бид хэлсэн гэж бодож байна. Тэр таныг Top ди Оунтогоос дэгээдэж авсан, та түүнтэй хамт "Ла Инкрочио" буудалд шөнийг өнгөрөөгөөд, маргааш өглөө нь мань эр танд маргад эрдэнийн бугуйвч худалдан авч өгсөн. Таныг галт тэрэгний, нисэх онгоцны билет орхиулахаар хэд хэдэн зочид буудал руу оруулаад, эцэст нь та машин хөлслөн Неаполь руу явцгаасан. Үнэн биз?
"Тэд бүгдийг мэдэж байна" гээд Пьера айж эмээсэндээ толгой дохив.
-Таны найз эргэж ирэх үү, эсвэл Неаполиос явчихсан уу?
Хүүхэн мэгдэн сандарч, асуултанд юу гэж хариулахаа эргэцүүлэн бодлоо. Хотоос явсан гэж хэлсэн ч бүсгүйд итгэхгүй, Робертыг отож байгаад барьж аван, өөрийг нь худал мэдүүлсэн, хамсаатан гэж буруутгах болно. Тиймээс Пьера үнэнээ хэлэхээр шийдлээ.
-Эргэж ирнэ.
-Хэзээ вэ?
-Би яг мэдэхгүй байна.
-Сайн байна, тэгэхээр бид энд тухлах болох нь. Бид гэрийг чинь үзвэл та татгалзахгүй биз дээ? гээд тэд энгэрээ яран, зэвсгээ гарган бэлдэцгээв.
-Үгүй, үгүй гэх хүүхний үгийг үл ойшоосон эрчүүд сэжиглэнгүйгээр ийш тийш харан гэрт нь нэгжлэг хийж эхлэв.
Энэ мөчид ээж нь гал зуухнаас гарч ирлээ.
-Энэ юун хүмүүс вэ?
-Ноён Жонсын найз нар. Тэд түүнтэй уулзах гэнэ гэж Пьера хэллээ.
-Үнэхээрийн сайн залуу шүү! гэж эх нь бишрэн хэлээд,
-Та бүхэн өглөөний хоол идэцгээх үү? гэлээ.
-Тэгэлгүй яах вэ, ээжээ. Өглөөний цайнд юу байна даа!
Пьерагийн тархинд элдэв бодол тэчьядан эргэлдэв. "Би Интерполтой ярих хэрэгтэй болох нь ээ. Тэд надад тавин мянган доллар төлөхөөр амласан биш үү? Нөгөөтэйгүүр Роберт Интерполд барьж өгөхөөс өмнө битгий л баригдчихаасай хэмээн залбирч байлаа. Бүсгүй гэнэт өглөөний яриагаа саналаа. "...Хэрэв ямар нэг аюултай байвал, хөшгөө буулгачих". Аюулгүй албаны төлөөлөгчид ширээний ард сууцгаан нарийн гоймон сэрээдэнэ.
-Энд дэндүү нартай байна гээд Пьера босон зочдын өрөөний цонхны хөшгийг буулгаад ширээндээ эргэн суух зуур "Роберт анхааруулсныг минь анзаарах байх".
Роберт Пьерагийн гэр рүү явахдаа зугтах төлөвлөгөөгөө бас дахин нягтлан бодлоо. Тун сайн төлөвлөгөө болж, хэсэг зуур мөрдөн шиншлэгчидээс ангижран цаг хожих хэрэгтэй байлаа. Байшинд дөхөн очихдоо тэрээр хурдаа сааруулан эргэн тойрноо ажиглавал бүгд хэвийн байгаа мэт санагдан Пьераг даруйхан явахыг анхааруулан, дараа нь өөрөө зугтахаар шийджээ. Роберт машинаа гэрийн өмнө байрлуулах гэтэл түүнд нэг л хачин санагджээ. Бүх хөшигнүүд нээлттэй атал зөвхөн нэгийг нь хаасан харагдав. Энэ ердийн нэг санамсаргүй явдал байж болох юм, тэгээд бүгд. . . Тархинд нь аюулын дохио хангиналаа. Пьера өглөөний наргиаг нь үнэхээр хэрэглэлээ гэж үү? Энэ үнэхээр анхааруулга гэж үү?
Голио азаа үзэхийн хэрэг байсангүй тул Роберт хаазаа гишгэн байшингаас холдон явлаа. Тэгээд милийн зайтай орших
бааранд орж утасдав.
Утас дуугарахад бүгд ширээний ард сууцгааж байжээ. Төлөөлөгчид чихээ сэртийлгэн сэрэмжлээд, нэг нь өндийн бослоо.
-Беллам ярьж байж болох уу? гэж асуув.
Пьера түүн рүү хайхрамжгүй харан,
-Юу гэж дээ? Яах гэж наашаа ярих вэ? гээд утас руу очин, харилцуур авлаа.
-Байна уу?
-Пьера юу? Би хөшиг буулгасан байхыг харлаа, тэгээд...
Түүнд бүгд хэвийн хүрээд ир гэж хэлчихмээр байсан ч тагнуулчид түүнийг барьчихвал бүсгүй шагнал нэхэж чадахсан бил үү? Тэд түүнийг зүгээр л баривчлах юм уу? Бүсгүй одоог хүртэл Роберт "Цагдаагийнханд намайг баривчилмагц алах тушаал бий" гэж хэлснийг нь санаж байв.
Ширээний ард суугаа тагнуулчид түүнийг цоо ширтэцгээнэ. Тэрээр тэр тавин мянган доллараар сайхан хувцаслан, Римд сайн байр худалдан авч, дэвин дэлхийгээр аялаж. . . харин Роберт үхчихвэл яах вэ? Бүсгүй хараал идсэн цагдаагийнхныг үзэн яддаг ажээ.
-Та дугаар андуурчээ гэж Пьера хэллээ.
Роберт утасны тасалдах дууг сонсоод байрнаасаа хөдөлж ч чадахаа больжээ. Бүсгүй ярьсан үлгэрт нь итгэн түүний амийг аварлаа. Бурхан минь, түүнийг адислаач!
Мань эр машиндаа эргэн ирж италиас ачааны хөлөг, зорчигчдын хөлөг онгоц хөдөлдөг жижгэвтэр зогсоол дээр ирэв. Зогсоолын дэргэдэх мухлагын дээр: "Капри ба Искай" гэсэн хаяг өлгөөстэй байв. Роберт машинаа олоход амархан газарт үлдээгээд тасалбар худалдагч рүү очив.
-Искай руу хамгийн түрүүчийн хөлөг онгоц хэдийд хөдлөх вэ?
-Гучин минутын дараа.
-Капри руу?
-Таван минутын дараа.
-Капри орох тасалбар өгөөч.
-Май, эрхэм ээ.
-Та юу гэж италиар шал шал гээд байгаа юм бэ? Бусадтай англиар ярьж болохгүй байна уу? гэж Роберт зэвүү хүргэм чанга орилвол худалдагчийн нүд нь гайхсандаа бүлтрэх шахав.
-Тийм ээ, та нар бүгд зэрлэг, мангуу амьтад! гээд Роберт худалдагчид мөнгөө чулуудаад, тасалбараа угз татан авч, хөлөг онгоц руу явлаа.
Гурван минутын дараа гэхэд тэрээр Капри арлыг зорих хөлөг онгоцонд суужээ. Онгоц байрнаасаа аажуухан хөдлөн сувгаар болгоомжтой гарч, задгай далайд гармагц дельфин загас адил урагш тэмүүлэн зүтгэлээ. Хөлгийн тавцан дээр олон орны жуулчид янз бүрийн хэлээр баяр хөөртэй ярилцацгаан, хэн ч Робертыг анзаарахгүй байв.Тэрээр бааранд орон,
-Хатуухан юм өгөөч гэж бармен залууд хэлэв.
-Тэгье, эрхэм ээ.
Мань эр бармен залуу коктейль бэлтгэхийг харан суулаа.
-Май, эрхэм ээ.
Роберт аягатайг авч ганц балгаснаа, аягатайгаа лангуун дээр чулуудчихав.
-Та үүнийгээ уух юм гэдэг юм уу? Энэ чинь ердөө л адууны шээс байна. Хараал идсэн италичууд юу болчихоов?
Бааранд сууж байсан хүмүүс түүнийг ширтэцгээнэ.
-Өршөөгөөрэй, эрхэм ээ, манайд хамгийн сайн.. .
-Энэ хогоо ав!
-Энд бүсгүйчүүд байна, битгий орилж чарлаад байгаач хэмээн дэргэд нь зогсох боловсон англи эр түүнийг зэмлэв.
-Би амаа хамхиж байх албагүй. Намайг хэн болохыг мэдэж байна уу? Би захирагч Роберт Беллам. Үүнийгээ хөлөг онгоц гэж нэрлээд байгаа юм уу? Энэ чинь ердөө л новш!
Робертийн зүрх нь дэлсэн санасандаа хүрч бүх зорчигчдын харц түүн дээр туссан боловч бодсон ший янгуу нь хараахан дуусаагүй байлаа.
Хөлөг онгоц Каприд ирэн боомтод аргамжлагдан зогсоход Роберт татуургат замын дэргэдэх тасалбарын кассанд очлоо.
Хижээл насны эр тасалбар худалдаж байв.
-Нэг тасалбар, алив түргэлж үзээч Бүх л өдөржингөө энд ёрдойж зогсмооргүй байна, чи тасалбар зарахад дэндүү хөгшдөж, гэртээ сууж байсан чинь дээр байж, чиний эзгүй хойгуур бүх хөршүүд чинь эхнэрийг чинь янзалж байгаа юм биш үү гэлээ.
Хилэгнэсэн эр өндийн босч, хажуугаар нь явагсад Робертыг зэвүүрхэн харцгаана. Роберт тасалбараа аван татлагат зам хүлээн зогсох олны дунд хутгалдан зогслоо. "Тэд намайг сайтар тогтоож авацгаах болно" гэж бодон инээлээ. Тэрээр мартаж боломгүй ул мөр үлдээсээр явлаа.
Татлагат зам зогсоход Роберт хүмүүсийн дундуур бүдүүлгээр нудралцан зүтгэж "Куисисана" зочид буудал тийш Виттирио Эммануэль гудамжаар явлаа.
-Надад өрөө хэрэгтэй гэж лангууны ард зогсох үйлчлэгчид хэлэв.
-Харамсалтай нь манайд сул өрөө байхгүй гзв.
Роберт түүнд жаран мянган лир гардуулан өгөөд,
-Дуртай өрөөндөө ороход минь хүрнэ биз гэлээ.
-Ингэвэл бид таныг төвхнүүлж дөнгөнө шүү, ноёнтоон. Та картаа бөглөнө үү.
Роберт картан дээр "Захирагч Роберт Беллам" гэж бөглөв.
-Та манайд хэр удах вэ, захирагч аа?
-Долоо хоног.
-За за. Та паспортоо үзүүлээч.
-Хэдэн минутын дараа ирэх тээшинд минь яваа.
-Зарлагад таныг өрөөнд чинь хүргэж өг гэж хэлье.
-Одоо биш ээ. Би хэдэн минут гарчихаад ирнэ.
Тэрээр гадагш гудамж руу гармагц хүйтэн салхи сэрчигнэх адил өнгөрсөн явдал нь гэнэт бодогдов. Сюзантай хамт үүгээр зугаалан бяцхан гудамжийг сонирхон, Игнацио Черио, Ли Камп гудамжаар явцгааж байсан сан. Тэд Азурра агуйгаар зугаалан, Умбертогийн зоогийн газарт кофе уун, татлагат замаар Анакапри руу гарч тэндээсээ Гиберийн сэрүүн лаврин руу илжиг унан очиж, Пиккольн тэнгисийн булангийн маргад эрдэнийн ногоон өнгийн усанд сэлцгээж байсан ид шидийн мэт үе байжээ. Тэд Витторио Эммануэль гудамжинд наймаа худалдаа хийн, Монте Сояара руу татлагад бүхээгээр гарч, толгод тийш өгссөн цэцэгт ногоон тал, алсад цэнхэртэх гүн цэнхэр тэнгисийн үзэсгэлэнг шимтэн, Бурхан тэнгэртээ талархан, тэдний залбирлыг сонсоосой хзмээн бяцхан сүмд орж явсан. Энэ үед Роберт ид шидийн арал байна гэж бодсон нь ташаарчээ. Тэр ид шид нь зөвхөн Сюзан байж, түүнгүйгээр арал бүхий л гайхам сайхнаа алдаж гундсан харагдана.
Роберт Умбертогийн зоогийн газрын дэргэдэх татлагат бүхээгийн станцад эргэж ирээд жуулчдын хамт доош буулаа. Татлагат бүхээг эцсийн зогсоолд ирэхэд мань эр болгоомжтой гэгч тасалбар худалдагчийн дэргэдүүр өнгөрөн зогсоол дахь билетын худалдагчид хандан испани аялгаар,
-Искай руу хамгийн эхний хөлөг онгоц хэдийд явах вэ? гэв.
-Гучин минутын дараа.
- Баярлалаа гээд Роберт тасалбар худалдан авав.
Ингээд тэрээр эргийн дзргэдэх бааранд орон мухрын ширээнд тухлан виски шимэн суулаа. Тэд түүний машиныг хэдийнэ олж гогцооноос нь сайтар татаж байгаа. Европын газар нутгийн зургийг дотроо төсөөлөн бодлоо. Англи орох нь түүний хувьд хамгийн зүйтэй санагдаж, тэгээд цаашаа Нэгдсэн улс руу орох арга сүвэгчлээд, гэвч ямар ч эргэлзэх зүйлгүй Франц рүү орох нь зөв зүйтэй санагдлаа.
"Тэгэхээр Франц явах болж байх шив" Ингэхийн тулд хөл хөдөлгөөн ихтэй Чивитавеккья боомт орох хэрэгтэй ажээ.
Роберт баарын эзнээр мөнгө задлуулан арван минутын дараа дарвуулт хөлөгтэй холбогдвол Сюзан харилцуураа өөрөө авлаа.
-Бид чиний утасдахыг үргэлж хүлээлээ гэж өөрсдийгөө "бид" гэж хэлэхийг Роберт анзаарав.
-Хөдөлгүүр засагдсан, өглөө эрт Неаполь хүрч чадна.
Чамайг хаана хүлээх вэ?
"Дарвуулт хөлөг "Алкиона" нааш ирэх осолтой" гэж Роберт бодлоо.
-Чи нөгөө "палиндр"-ийг санаж байна уу, бидний бал сараа өнгөрүүлсэн газрыг?
-Юу-уу?
-За би ядарсан үедээ энэ тухай хошигнож байсан даа.
Харилцуурт хэсэг дуугүй болсноо Сюзан намуухан дуугаар,
-Тийм ээ санаж байна гэв.
-"Алкиона" надыг маргааш өглөө тэндээс авч болно.
-Хүлээгээрэй гэхэд нь тэрээр хүлээн азнаж байтал Сюзан,
-Тэгье, бид тэнд очиж чадна гэв.
-Би чамаас дэндүү ихийг хүсч байна, хэрэв чи надад тусласан гэдгийг хэн нэгэн мэдэх юм бол чамайг сүрхий аюул заналхийлэх болно гээд гэм зэмгүй амь үрэгдсэн тэр олон хүний тухай төсөөлөн бодлоо.
-Битгий зов, бид маргааш чамтай уулзана.
-Баярлалаа гээд тэдний яриа төгсөхөд Сюзан Монтед,
-Маргааш тэр хөлөг дээр ирнэ гэв.
Аюулаас хамгаалах албаны штабын байранд дөрвөн хүн суун эл яриаг сонсож байв.
-Бид яриаг бичиж авсан, та бүхэн дахин сонсох уу, эрхэм ээ гэж оператор асуув.
-Тэгье, уулзах газрын тухай хэсэг нь сонирхолтой байна. Тэр "палиндр" гэх шиг болов оо? Энэ нь "италийн хаа нэгтээ байдаг газар юм уу?
Хурандаа Сезар толгой сэгсрэн,
-Хэзээ ч дуулаагүй юм байна, гэхдээ бид магадлая гэснээ туслагч руугаа эргэн,
-Газрын зураг дээр үз, "Алкиона" -тай ярьсан яриаг сайтар судалж шалга гэв.
-Мэдлээ, эрхэм ээ.
Неаполийн эрэг дэх байшинд утас жингэнэн дуугарч Пьера утсаа авахаар завдтал,
-Хүлээгээрэй хэмээн нэг тагнуулч хэлэн, өөрөө харилцуур авлаа.
-Байна уу? гэснээ хэдэн секунд чагнаснаа харилцуураа тавин хамжаа нөхөртөө,
-Роберт хөлөг онгоцоор Капри орж гэнэ. Явцгаая! гэж хэлэв.
Пьера яаран гарч явах эрчүүдийн хойноос харан. "Тэгэхээр, Бурхан надад энэ мөнгийг хайрлахыг хүсэхгүй байх шив. Роберт зугтаж чадна гэж найдахаас".
Хөлөг онгоц Искайд ирэхэд Роберт анзаарагдахгүйг хичээн хүмүүсийн дунд орон явсаар тасалбарын кассанд дөхөн очиж Сорренто орох хөлөг онгоц арван минутын дараа хөдлөх гэж байгааг мэдлээ.
-Надад Сорренто орж, буцах тасалбар өгөөч гэлээ.
Арван минутын дараа хөлөг онгоц Сорренто эх газар тийш түүнийг хүргэж ирлээ. "Хэрэв тэд намайг Каприд хайж хэсэг зуур саатвал намайг өчүүхэн ч гэсэн аз түших болно".
Соррентогийн захаар пиг дүүрэн хүн хөлхөлдөн, наймаачид шинэхэн жимс, ногоо, мах худалдана. Энд тэндгүй худалдан авагч, худалдаачид мөргөлдөн түлхэлдэцгээнэ.
Роберт халтар хормогчтой ачаа ачиж буй чийрэг эрд дөхөн очиж, -Өршөөгөөрэй эрхэм ээ. Би Чивитавеккь руу явах гэсэн юм. Азаар та тийшээ явахгүй биз? гэж тод франц аялгууг дуурайн асуулаа.
-Үгүй. би Салерио орно. Жузеппе, танд туслаж магадгүй гээд хажуугийн машинд ачаа ачиж буй эрийг заан хэллээ.
-Баярлалаа гээд Роберт заасан машин тийш очив.
-Эрхэм ээ, та Чивитавеккь руу явахгүй биз?
-Магадгүй гэж жолооч эр булзааруулан хэллээ.
-Хэрэв та надыг авч явбал би хөлсийг дуртайяа төлнө гэв.
-Хэдийг?
Роберт зуун мянган лир гарган түүнд өглөө.
-Ийм мөнгөөр та Рим орох онгоцны тасалбар авч чадна шүү
дээ, тийм биш гэж үү?
Роберт эгшин зуур сүрхий алдаа хийснээ ойлгон, ийш тийш унтууцан харлаа.
-Үнэнийг хэлэхэд, нисэх буудалд дээр өр нэхэгчид намайг отож байгаа, тэгээд л би машинаар явах гэсэн юм.
Жолооч толгой дохин,
-Ойлгож байна, за суучих, одоо явцгаая.
Роберт аль байдгаараа амны хэмжээ аван эвшээлгээд,
-Би их ядарч байна, таныг татгалзахгүй бол би тэвшин дээр унтаж явбал болох уу?
-Тэнд тохь муутай байх, гэвч хүслээрээ бол.
- Баярлалаа.
Жузеппе хоосон хайрцаг саваар дүүрэн тэвш рүү Робертыг гаргав. Роберт нэгэн хайрцагны цаагуур орон тухлан авмагц үнэхээрийн туйлдаа хүртлээ ядарснаа ойлгожээ. Төдөлгүй зүүрмэглэж эхэллээ. Хичнээн хугацаагаар унтсангүй вэ дээ? Шөнө дунд Пьера түүн дээр хүрч ирэн дахин эр хүний жаргалыг нь амсуулсныг нь эргэн саналаа. Роберт бүсгүйн тухайд зүгээр байгаа гэсэн итгэл өвөрлөн нэг мэдэхэд унтаад өгчээ.
Машиныхаа бүхээгт Жузеппе зорчигчийнхоо тухай бодож явна. Эрх баригчид ямар нэг америк эрийг хайж яваа гэсэн сураг сонссон, гэвч зорчигч нь францаар ярьж байсан ч гэлээ америк шиг хувцаслан, америк хүн шиг харагдаж байлаа. Магадлах хэрэгтэй, ахиухан шан харамж авах боломж ч юм билүү, хэн мэдлээ.
Цагийн дараа ачааны машин шатахуун түгээх станцад ирэн зогсоод үйлчлэгчид бензенээр дүүргэх зуур тэвш рүүгээ харвал зорчигч унтаж байлаа.
Жузеппе станцын ресторанд ороод орон нутгийн цагдаагийн газар руу утасдав.


Top
   
PostPosted: Oct.24.16 5:59 pm 
Offline
Асуулт Самбарын Хvндэт Харуул
User avatar

Joined: Sep.21.09 1:02 pm
Posts: 6213
Location: Энд
За энэ торноос яаж гайхамшигтайгаар мултрахыг нь хүлээж л суухаас. Үнэндээ л гарах гарцгүй бна дөө :??: Энэ Роберттой учирсан хүмүүс гэж бөөн мөнгөний шуналнууд юмаа ккк Италичуудад зохиолч үнэн дургүй бололтой

Баярлалаа :wd: :wd:

_________________
:wink:


Last edited by mmiracle on Oct.24.16 6:08 pm, edited 1 time in total.

Top
   
PostPosted: Oct.24.16 6:02 pm 
Offline
Хэлээд баршгvй их цолтой
Хэлээд баршгvй их цолтой
User avatar

Joined: Oct.26.10 4:59 pm
Posts: 481
Location: Дурлалаар би шатахгүй Дурсамжаар би гуниглахгүй Уураар би дүрэлзэхгүй Уйтгараар би дүнсийхгүй ...
мм уншаад л байгаа шүү их сонирхолтой болж байна даа

_________________
Үг бүхэн зүрхэнд...


Top
   
Display posts from previous:  Sort by  
Post new topic  Reply to topic  [ 99 posts ]  Go to page Previous 1 2 3 4 Next

All times are UTC+09:00


Who is online

Users browsing this forum: No registered users and 4 guests


You cannot post new topics in this forum
You cannot reply to topics in this forum
You cannot edit your posts in this forum
You cannot delete your posts in this forum
You cannot post attachments in this forum

Search for:
Jump to:  

Copyright Asuult.NET © 2000-2015.
Administrative Contact: Khundaga Khurelbaatar [hundaga@hotmail.com]
Tel: 1-888-303-4927, Fax: 1-888-406-2264.
Powered by phpBB © 2000-2015 phpBB Group. Powered by phpBB® Forum Software © phpBB Limited