#AsuultSambar :

МОНГОЛ УЛС МАНДАН БАДРАГ!
It is currently Oct.23.17 11:36 am

All times are UTC+09:00




Post new topic  Reply to topic  [ 99 posts ]  Go to page Previous 1 2 3 4
Author Message
PostPosted: Oct.24.16 6:08 pm 
Offline
Эелдэг Гишvvн
Эелдэг Гишvvн

Joined: Mar.17.16 5:46 pm
Posts: 63
Бүлэг 45.

Жузеппе хурандаа Сезартай ярьлаа.
-Тийм ээ, хайж байгаа хүнтэй тун адилхан юм байна. Намайг анхааралтай сонс, тэр тун аюултай, таныг миний зааврыг ёсчлон биелүүлэхийг би хүсч байна. Та надыг ойлгов уу?
-Ойлголоо, эрхэм ээ.
-Та одоо хаа байна?
-Чивитавеккь орох зам дахь шатахуун түгээх станцад.
-Тэр таны тэвшин дээр байгаа юу?
-Байгаа гэсэн эл яриа нь Жузеппег цочирдуулжээ.
"Би ер нь хүний хэрэгт хөндлөнгөөс хушуу дүрчих шиг боллоо" гэж бодлоо.
-Түүнд сэжиг авахуулах юу ч хийж болохгүй. Машин руугаа эргэж очоод, цаашаа яв. Машиныхаа дугаарыг бидэнд өгчих гэхэд нь Жузеппе хэлсэн ёсоор нь дугаараа өглөө.
-Сайн байна. Бид бүгдийн төлөө санаа тавих болно. Харин одоо замаа үргэлжлүүл гэв. Сезар хурандаа Жонсон руу эргэн толгой дохиж,
-Тэр бидний гарт орсон. Замыг нь хаалгая, бид нисдэг тэргээр гучин минутын дараа гэхэд очно.
-Явцгаая.
Жузеппе харилцуур тавин хөлөрсөн гараа цамцандаа арчаад машин руугаа явлаа. "Тэд арай буудалцаж эхлэхгүй байгаа гэж найдахаэс. Ингэсний төлөө Мария миний толгойг тасдана даа. Гэвч, шагнал нь давгүй байвал ч. . . Тэрээр бүхээгтээ орж суугаад Чивитавеккийг чиглэн цааш хөдлөв.
Гучин минутын дараа голио онгоцны дуу гарахад Жузеппе ,дээш өлийн харвал цагдаагийн онгоц эгц дээр нь нисч явав. Автомат буутай цагдаа нуугдсан цагдаагийн хоёр машин урдах замыг нь хаалаа. Голио онгоц зам дзэр газардан Сезар, хурандаа Фрэнк Жонсон хоёр бууж ирэв.
Цагдаа нар ойртон очоод Жузеппе хаазаа хасан хөдөлгүүрээ унтраан бүхээгнээсээ үсрэн бууж, офицерийн зүг гүйн очив.
-Тэр тэнд тэвшин дээр! гэж хашгирлаа.
-Бүслээд! хэмээн Сезар хашгирахад цагдаа нар зэвсэгээ бэлдэн ачааны машин руу ухасхийцгээв.
-Буудаж болохгүй! Би түүнийг өөрөө барина гэж хашгираад хурандаа Жонсон тэвш рүү очиж,
-Робертоо гар, бүх юм дууссан гэвэл хариуд нь ганц ч үг сонсодсонгүй.
-Роберт, чамд таван секундын хугацаа өгье.
Нам гүм ноёрхон, бүгд хүлээнэ. Сезар хүмүүс рүүгээ эргэн толгой дохилоо.
-Болиоч! гэж хурандаа Жонсон бархирсан боловч нэгэнт хожимджээ.
Цагдаа нар тэвш рүү гал нээн, тэдний автоматын нижигнэх чимээнд чих дөжрөн дүлийрэх шахна. Хайрцагны тасархай агаарт цацагдан нисч, арван секундын дараа буун дуу зогсов. Хурандаа Жонсон тэвш рүү харайн гарч хайрцаг савнуудыг ийш тийш шидлэн онгичиж гарлаа.
Машинаас авах юмгүй болж, яайжгий шүүрэн шанага шиг юм үлдэх нь тэр.
Арван ес дэхь өдер. Итали Чивитавеккь.
Чивитавеккь нь 1537 онд Микеланжелогийн бүтээсэн асар том хэрмээр хамгаалагдсан Римийн эртний боомт юм. Энэ нь Рим, Сардинод ирж буцах бүх л ачаа тээвэрт үйлчилдэг Европын хамгийн том боомтын нэг. Өглөө эртийн цагт ч боомтын ажил ид өрнөж байдаг ажээ. Роберт төмөр замын агуулахын дэргэдүүр өнгөрөн хоолны хурц үнэр ханхалсан зоогийн газарт хооллолоо.
"Алкиона" түүнийг товлосон газраа Эльба арал дээр хүлээх болно. Сюзан үүнийг эргэн санасанд тэрээр сэтгэл хангалуун байлаа. Бал сараа өнгөрөөж байхдаа тэд гурван өдөр, гурван шөнө өрөөнөөсөө цухуйлгүй янаглан амраглаж, Сюзан түүнд "Хайрт минь, чи явж усанд сэлэхгүй юм уу?" хэмээн асууж байлаа.
Роберт толгой сэгсрэн, "Үгүй, би хөдөлж чадахгүй нь. Би Эльбаг үзэхгүй байсан ч чадна" гэсэн английн бичгийн зохиолд "Палиндр" хэмээх үгээр өвлөн үлдсэн эл хэллэгийг иш татаж байжээ. Сюзан инээд алдан тэд ахин дахин амьдын жаргал эдлэн жаргасаар байв.
Бурхны авралаар бүсгүй энэ палиндрыг нь санажээ.
Ингээд түүнд Эльба рүү хүрч очих завь олох л үлдэв. Тэрээр боомтыг чиглэн гудамжаар алхлав. Замдаа өдий төдий далайчин, ачааны хөлөг, моторт завь, хувийн дарвуулт хөлөг бүхий зураглалыг харан түүний нүд нь сэргэн гялалзана. Ийм олон хүмүүсийн дунд ороод бараагүй алга болж Эльба арал руу эсэн мэнд хүрч дөнгөх ажээ.
Хөлөг онгоцны зогсоолд дөхөн очихдоо тэрээр бараан өнгийн "седон" машин зогсоолоос хагас хорооллын зайтай үл анзаарагдан зогсож байхыг ажиглажээ. Улсын дугаар бүхий, дотор нь хоёр эр суун зогсоолыг хянаж байлаа. Роберт гэдрэг эргэн явав.
Боомтын ажилчид жуулчдын дунд хувцсаа сольсон мөрдөгчид олноос онцгойрохгүйг хичээж байгааг Роберт мэргэжлийн хүний нүдээр тэр дор нь таньжээ. Зүрх нь хүчтэй цохилон тэд яаж түүнийг мөрдөж чадваа?
Гэвч тэрээр учрыг ойлгон Бурхан минь, ачааны машины жолоочид хаашаа явж байгаагаа хэлсэн шүү дээ! Тэнэг амьтан! “Би, үнэхээр ядарч туйлджээ" гэж бодлоо.
Роберт машин дээр унтаж яваад зогсоход нь сэрж, Жузеппег шатахуун түгээх станцад орон утсаар ярихыг нь харжээ. Мань эр чимээгүйхэн бууж өөр машины тэвшин дээр авиран гарч, хойд зүгийг чиглэн явжээ.
Тэр өөрөө өөрийгөө урхинд барьж өгч, өдгөө тэд энд түүнийг хайж байгаа нь энэ ажээ. Хэдэн зуун ярдын цаана аваад арилж өгч болмоор өч төчнөөн завь харагдах авч одоо ингэх нь бүр ч илүү аюултай болжээ.
Роберт зогсоолыг орхин хотыг зорьлоо. Тэр ханан дээрээ: "Яармаг худалдаанд хүрэлцэн ирээрэй! Бүгдэд таалагдах болно! Зууш! Тоглоом! Та сонирхолтой тэмцээн үзээрэй!" гэсэн зарлал хадсан байшингийн дэргэдүүр өнгөрөхдөө зогтусан зарлалыг нягтлан харлаа.
Тэр Авралын замаа оллоо.


Top
   
PostPosted: Oct.24.16 6:19 pm 
Offline
Асуулт Самбарын Хvндэт Харуул
User avatar

Joined: Sep.21.09 1:02 pm
Posts: 6298
Location: Энд
Аз дайраал бна шүү :cheerleader: :cheerleader:

Баярлалаа :wd: :wd:

_________________
:wink:


Top
   
PostPosted: Oct.24.16 6:41 pm 
Offline
Хэлээд баршгvй их цолтой
Хэлээд баршгvй их цолтой
User avatar

Joined: Oct.26.10 4:59 pm
Posts: 481
Location: Дурлалаар би шатахгүй Дурсамжаар би гуниглахгүй Уураар би дүрэлзэхгүй Уйтгараар би дүнсийхгүй ...
мултарч чадахнуу айхтар байнадаа....

_________________
Үг бүхэн зүрхэнд...


Top
   
PostPosted: Oct.24.16 6:50 pm 
Offline
Эелдэг Гишvvн
Эелдэг Гишvvн

Joined: Mar.17.16 5:46 pm
Posts: 63
Бүлэг 46.

Яармаг худалдаа хотоос таван милийн зайтай байрлах агаад Роберт асар том өнгө өнгийн агаарын бөмбөлгийг олж харвал тэд тал дугуй солонго аятай газарт хэвтэцгээнэ. Бөмбөлөгийн зангуу нь хүнд ачаанд бэхлээтэй, багийнхан халуун агаараар дүүргэж ажилтай завгүй харагдав. Тэдний дэргэд бөмбөлгийг чирэх гэсэн уралдааны машинууд зогсон дотор нь жолооч, ажиглагчид нь суужээ.
Роберт тэдний ахлагч бололтой нэгэн эрд дөхөн очоод,
-Уралдаанд бэлтгэж байна уу? гэж асуув.
-Тийм ээ. Урьд өмнө агаарын бембөлгөөр нисч байсан уу? гэж мань эр асуухад нь,
-Үгүй дээ гэлээ.
Сюзан тэр хоёр Комо нуурын дээгүүр нисэхэд Роберт дүүжин сагсыг усанд хүргэх гэж бөмбөлгийг доош буулгаж байлаа. "Бид живчих вий!" гэж Сюзан хашгирч Роберт "Үгүй, живэхгүй!" гээд инээд алдан шуудайтай байсан элсээ доош шидвэл бөмбөлөг дээш хөөрчээ.
Сюзан инээд алдан түүнийг тэврээд ...

***


-Та туршаад үзэхгүй юу. Сайхан спорт шүү гэж өнөө эр зөвлөв.
-Тэгье, та нар хаашаа нисэх вэ?
-Югослав руу. Дорнын сайхан салхинд хэдхэн минут ниснэ. Агаар сэрүүн байхад өглөө эрт нисэх дээр байдаг юм.
-Тийм үү! гэж Роберт асуугаад Югославын зуны өдөр түүний санаанд гэнэт орж ирлээ. "Бидэнд дөрвөн хүнийг нууцаар хил давуулах хэрэгтэй байна, захирагч аа. Агаар сэрүүсэхийг хүлээх хэрэгтэй. Агаарын бөмбөлөг хүйтэн агаартай үед дөрвөн хүнийг, халуун үед хоёр хүнийг л дааж чадна".
Багийнхан агаараар дүүргэж дуусаад дэнлүү асаан агаарыг нь халааж эхэллээ. Хажуу бөөрөөрөө хэвтэж байсан бөмбөлөг дээш хөөрөн сагс нь газарт зоогдсон мэт үлджээ.
-Би очиж үзвэл татгалзахгүй биз! гэж Роберт асуулаа.
-Тэг тэг, харин битгий саад болоорой.
-За заа гээд Роберт халуун агаараар дүүргэсэн улбар шар бөмбөлөг тийш очлоо. Бөмбөлөгийг уяагаар ачаанд бэхэлжээ.
Багийнхан өөр хоорондоо ярилцан завгүй, түүний ойр хавьд нь өөр хэн ч байсангүй.
Роберт сагс руу үсрэн орвол асар том бөмбөлөг тэнгэрийг бүхэлд нь халхпах мэт санагдав. Тэгээд багаж хэрэгслийг нь харвал өндөр хэмжигч, газрын зураг бөмбөлгийн температур хэмжигч, хөөрөх хурд хэмжигч багажтай хайрцаг гээд бүгд бүрэн байв. Роберт хайрцагнаас хутга гарган зангууны олсыг тасдвал хэдэн секундын дараа бөмбөлөг дээш хөөрөх нь тэр.
-Хөөе! Юу болж байна аа? Намайг эндээс аваач ээ! гэж Роберт хашгирав.
Роберттой ярьж байсан эр дээш хөөрч байгаа бөмбөлгийг харан гайхсандаа амаа ангайн зогслоо.
-Битгий сандраарай! Наана чинь өндөр хэмжигч байгаа шүү, тохируулагч ачааг хэрэглэн, мянган фунтын өндөр бариарай. Югославт тантай уулзья. Та намайг сонсож байна уу?
-Сонсож байна.
Бөмбөлөг дээш хөөрөн хөөрсөөр Робертыг Эльба арлаас өөр зүгт баруун зүг рүү авч явлаа. Гэвч энэ нь түүнийг түгшүүлсэнгүй, янз бүрийн өндөрт салхины чиг өөр өөр байлаа.
Түүний араас дахиж бөмбөлөг хараахан хөөрөөгүй байсан ч машин нэг бөмбөлөгийг чирч байхыг Роберт ажив. Тэр ачааг гарган хаявал өндөр хэмжигч 600 фут. . . 700. . . 900. . . 1200 -г заалаа.
1500 футын өндөрт салхи намдан бөмбөлөг огт хөдөлгөөнгүй зогслоо. Роберт ачааг авч хаялан салхины чиглэлийг дагаж эхлэв.
2000 футын өндөрт салхины чиг өөрчлөгдөн бөмбөлөг хэсэг зуур эргэлдсэнээ алгуурхан баруун зүгийг чиглэлээ.
Робертоос тэртээ дор бусад бөмбөлөгүүд зүүн тийш Югославыг чиглэн явцгааж байв. Нам гүм оргин, зөвхөн салхины зөөлөн сэрчигнээн сонсогдоно.
"Ямар нам гүм юм бэ, Роберт, бид үүлэн дээр хөвж явах шиг. Бид хоёулаа үүрд энд үлдэхсэн гэж хүсэж байна гээд Сюзан түүний цээжинд наалдан,
-Чи урьд өмнө агаарын бөмбөлөгт загас наадуулж үзсэн үү? Алив, үзээд алдая хэмээн гиншигнэв.
Тэр: "Дэлхий дээр агаарын бөмбөлгт загас наадуулсан цорын ганц хүмүүс бид гэж мөрийцөхөд бэлэн байна" хэмээн хэлсэн санагдана.
Роберт Пиррены тэнгисийн дээгүүр баруун хойд зүгрүү Тосканы эргийг чиглэн явж, тэртээ дор эргээс алсад дугираг арлууд, түүний зэргэлдээ сунан тогтсон хамгийн том Эльба арал харагдана.
"Наполеон энд цөллөгт байсан. Цэлмэг өдөр өөрийн төрсөн хайртай Корсикийн арлаа харж чадах учраас тэр магадгүй энэ арлыг сонгосон байж болох юм. Наполеон цөллөгөнд байхдаа хэрхэн зугтаж Франц орохыг л зөвхөн бодож байжээ. Надад ч гэсэн тийм байдал тулгараад байна. Наполеонд түүнийг аврах Сюзан, "Алкион" хөлөг хоёр байгаагүй нь үнэн. .
Тэртээ алсад гурван мянган футын өндөртэй Монте- Капанне уул гэнэт үзэгдэв. Роберт бөмбөлгийн орой дахь таглааг нээх олсноос татан дулаан агаарыг гаргавал бөмбөлөг доошилж эхлэв. Доогуур нь асга хад, байшин нь ягаарч, саглагар ургамал нь ногоорон, ягаан-ногооноор алаглах Эльба арал цэлийнэ. Арлыг цагаан элсэн шарлагын газар хүрээлжээ.
Роберт анхаарал татахгүйн тулд бөмбөлгийг хотоос алс уулын бэлд буулгалаа. Ингээд түүний буусан газраас холгүй зам руу гарч замын машин тосон хүлээв.
-Та намайг хот руу хүргэж өгөхгүй биз? гэж Роберт дэргэд нь ирж зогссон жолоочоос асуув.
Жолооч эр ная орчим настай нүүр дүүрэн үрчлээс тогтсон хүн байлаа.
-Дөнгөж сая агаарын бөмбөлөг явж байсан гэж тангараглахад бэлэн байна. Та түүнийг харав уу, ноёнтоон?
-Үгүй гэж Роберт хариулав.
-Энд анх удаа ирж байгаа юм уу?
-Би Рим орох зам зууртаа орж явна гэвэл жолооч толгой дохин,
-Би нэг удаа Рим орсон гэв.
Үлдсэн замын турш тэд үг дуугүй явцгаав. Эльбагийн төв хот Портферрайд ирмэгц Роберт зогсохыг гуйгаад буулаа.
-Амжилт хүсье гэж жолооч америк аялгатай англиар хэллээ.
"Тэнгэр минь, калифорнчууд энд хүртэл явж байх гэж" гэж Роберт бодов.
Тэрээр гэр бүл голдуу жуулчдаар дүүрэн хотын төв гудамж Гарибальдиар явахад, цаг урагш ахихгүй зогссон мэт санагдана. Энд юу ч өөрчлөгдсөнгүй. "Би Сюзаныг алдсан, дэлхийн тал улсын засгийн газар намайг алахаар завдаж байгаагаас бусад бүх юм хэвээр байх ажээ".
Мань эр бэлэг дурсгалын дэлгүүрээс дуран худалдаж аваад Бүх боомт зогсоол сайн харагдах "Стелла Маринер" рестораны сүүдрэвч дээр суулаа. Сэжигтэй машин, цагдаагийн хөлөг онгоц, ер нь цагдаа ер үзэгдсэнгүй. Магадгүй тэд түүнийг эх газар дээр үлдсэн гэж бодсоор байгаа байх. "Алкиона" руу очиж ядах юмгүй, одоо түүний ирэхийг хүлээх л үлджээ.
Тэр ширээний ард нутгийн хийсэн амтат цагаан дарс шимэн цаашдын алхмаа бодон суулаа. Дарвуулт онгоц түүнийг Марселийн эрэг орчимд хүргэж өгвөл тэр найз Ли По нь туслаж Париж орж чадна.
Хачин тохиолдлоор Ли По хужаатай Роберт танилцсныг одоо хүртэл "Чамайг хужаануудтай сүлбээтэй болсон гэж би сонссон" гэж Сезарын хэлснийг санаж байв.
Ли По урьд нэгэн удаа Робертын амийг аварсан, хятадын эртний зарилгаар түүнийхээ хариуцлагыг хүлээж дахин туслана гэдэгт итгэлтэй байв. Түүний хувьд энэ нь нэр төрийн хэрэг ажээ.
Пи По бол хятад улсын аюулаас хамгаалах яаманд сөрөг тагнуулын албанд ажилладаг. Хэдэн жилийн өмнө Хятадад нутгийн тэрсүүд үзэлтнийг нууцаар хил гаргах гэж явахад нь Робертыг баривчилан Бээжингийн чанга дэглэмтэй шоронд хориход Ли По тагнуул хүний ёсоор ажиллан Робертыг зугтаалгаж чаджээ.
Хятадын хил дээр салах ёс гүйцэтгэж байхдаа Роберт,
-Чи амьд дээрээ энэ ажлаа орхи, Ли. Чамайг үргэлж аз дайрахгүй гэж хэлжээ.
Ли По хариуд нь инээн,
-Надад амьд мэнд гарах асар их авьяас бий гэж хэлж байсан.
Жилийн дараа Ли Пог Париж дахь Хятадын элчинд ажиллуулахаар томилжээ.
Роберт түүнтэй холбоо барих эхний алхам хийх цаг болжээ гэж үзэв. Тэр ресторанаас гаран Эльбагаар гарч явах олон арван том жижиг завь бүхий зогсоол руу явлаа.
Роберт хүчирхэг хөдөлгүүртэй "Донци" моторт завиа зүлгэн зогсох нэгэн эрийн дэргэд очлоо.
-Дажгүй завь байна шүү гэж Роберт хэлэхэд сайхь эр толгой дохин,
- Баярлалаа гэв.
-Би хөлсөөр авч, боомт хавиур зугаалж болох уу? гэвэл мань эр ажлаа зогсоон Робертыг анхааралтай харлаа.
-Болох л юм. Та завь жолоодож чадах уу?
-Чадна, надад бас "Донци" бий л дээ гэвэл танихгүй эр сайшаан толгой дохиж,
-Та хаанаас ирсэн бэ? гэв.
-Ореганаас.
-Цагт 400 франк төлөх нь дээ гэхэд нь Роберт инээн,
-Бололгүй яах вэ гэлээ.
-Мэдээж барьцаа төлнө.
-Тэр мэдээж.
-Завь бэлэн, яг одоо авах уу?
-Үгүй, одоохондоо ажилтай байна. Маргааш өглөө л болох байх.
-Хэдэн цагт ?
-Би танд хэлнээ гээд Роберт завины эзэнд мөнгө төлөөд,
-Барьцааны хугас нь, маргааш уулзацгаая гэлээ.
Роберт "Алкиона" хөлөг боомтод орж ирвэл бүх хөлөг онгоцнууд орсон гарсанаа зогссон зогсоолоо бүртгүүлэхээсээ эхлээд бүхий ёс журмыг гүйцэтгэх нь тэдэнд аюултай. Роберт хөлөгт аюул учруулахгүй байх бүхий л арга хэмжээг авахыг хүсч
өөрөө тэнгист тэднийг тосон уулзахаар шийдлээ.

***


Аюулгүй албаны холбооны төвд хурандаа Сезар, Жонсон хоёр залгагчаас,
-"Алкиона" хөлөгтэй хэн нэгэн холбоо бариагүй юу? гэж асуув.
-Хэн ч яриагүй, танд илтгэсэн ярианаас хойш хэн ч яриагүй.
-Анхааралтай мөрд гэж Сезар хэлээд эргэн хурандаа Жонсонд санаа зоволтгүй, захирагч Беллам "Алкиона"-ын тавцан дээр гармагц, бид нэн даруй мэдэх болно гэлээ.
-Би түүнийг тийшээ хүрэхээс нь өмнө барих хэрэгтэй гэж бодох юм.
-Хурандаа Сезар, Италийн газрын зурэг дээр Палиндр нэртэй газар алга, бид эндүүрсэн шиг байна гэж оператор хэллээ.
-Яагаад?
-Энэ газрын нэр биш, харин үг шиг байна.
-Юу?
-Тийм ээ, эрхэм ээ. Палиндр гэдэг нь зүүнээс баруун, баруунаас зүүн тийш нь уншихад утга нэгтэй байдаг үг байж болох юм. Бид компьютерт тийм үгсийг цуглуулж байна гээд Сезарт үгсийн жагсаалт өгөв. Хоёр хурандаа жагсаалтыг анхааралтай үзлээ.
-Энэ ч нэг их ач холбогдолгүй юм шиг байна гэж Сезар хэлэв.
-Ямар ч байсан тус болноо, эрхэм ээ? Тэд ямар нэг нууц үг хэрэглэсэн нь ойлгомжтой. Наполеон: "Би Эльбаг харахгүй байсан ч чадна" гэсэн үгийг хэрэглэж байсан юм.
Сезар, хурандаа Жонсон хоёр ширтэлцэж,
-Эльба! Тэнгэр минь! Тэнд байх нь!

Хорь дахь өдөр. Франц. Эльба

Өглөө эрт тэнгэрийн хаяанаа харагдсан бяцхан цэг улам бүр томрон томорсоор байлаа.
Роберт дурангаар энэ цэг нь "Алкионо" хөлөг болохыг нь танилаа. Эндүүрэх ёсгүй, ийм дарвуулт хөлөг ховор доо.
Роберт хөлсөөр авахаар тохирсон моторт завь зогсоо наран шарлагын зүг яаравчлав.
-Өглөөний мэнд.
Завины эзэн өндийн Робертыг хараад,
-Өглөөний мэнд, ноёнтоон. Та завь авахаар ирэв үү?
-Тэглээ.
-Та хэдий хугацаагаар авах вэ?
-Ганц хоёр цагаас хэтрэхгүй гээд Роберт мөнгөө төлөөд завинд суув.
-Завийг минь битгий эвдээрэй дээ.
-Санаа зоволтгүй, эвдэхгүй гэж Роберт хариулав.
Эзэн аргамжааг мултлахад завь их далайд шумбан "Алкиона" -гийн зүг тэмүүлэн давхилаа. Дарвуулт онгоц хүртэл ердөө л арван минут заржээ. Тэрээр ойртон очоод хөлгийн тавцан дээр Сюзан, Монте Бэнкс хоёр байхыг олж харав. Түүн рүү гар даллан дохих Сюзаны царайд түгшүүр илэрч байв. Роберт хөлгийн тавцанд аргамжихаар татлага олсны үзүүрийг усан цэрэгт шидлээ.
-Завийг тань хөлгийн тавцан дээр гаргах уу, эрхэм ээ? гэж усан цэрэг асуулаа.
-Үгүй, хэрэггүй. "Эзэн нь амархан олог"
Роберт шатаар өгсөн тавцан дээр гарлаа. Сюзан "Алкиона" -гийн тухай нэгэн удаа ярихад, энэ нь сэтгэлд нь ургаж нүдээрээ үзсэн мэт болж байжээ. Хөлгийн урт- нь 280 фут, зочдод найман ижил өрөө, багийн арван зургаан хүний өрөө гээд эзэмшигчийн тансаг хэрэглээг илтгэнэ. Хөлөг бас зураг урлангийн өрөө, зоогийн танхим, усан бассейнтэй ажээ.
Дарвуулт хөлгийг 1250 морины хүчтэй дизель хөдөлгүүр хөдөлгөн, эрэгтэй холбоо барих зургаан ширхэг туслах хөлөгтэй ажээ. Хөлгийн дотоод заслыг италийн гайхамшигт Луижи Стурчио бүтээжээ. Энэ нь хөвөгч ордон гэмээр.
-Чамайг энд ирсэнд баяртай байна гэж Сюзан хэллээ.
Робертод Сюзан нэг л биш, таагүй байгаа эсвэл унтууцаад байгаа юм шиг санагдах авч тэрээр үнэхээрийн үзэсгэлэнтэй харагдсанд Робертын урмыг хугалжээ. "Чөтгөр ав, би түүнийг аз жаргалгүй, цонхигор царайтай байна гэж бодоо юу? "
-Та нарт гүнээ талархаж байгааг минь мэдээсэй гэж хүсэж байна гэвэл Монте мөрөө хавчин,
-Тус болсондоо баяртай байна. Та одоо ямар төлөвлөгөөтэй байна?
-Та гэдрэг эргэн Марсель орооч гэж хүсмээр байна. Намайг эрэг дөхүүлээд буулгачих, тэгээд. . .
Тэдэн рүү цардсан цагаан дүрэмт хувцастай, тавиад насны, бадируун, нямбай зассан сахалтай нэгэн эр дөхөн ирлээ.
-Энэ ахмад Симпсон, харин энэ. . . гээд Монте Робертыг харан хэлэхийг нь хүлээлээ.
-Смит. Том Смит.
-Ахмад аа, бид Марсель орно гэж Монтег хэлбэл,
-Бид Эльба орохгүй гэж үү?
-Үгүй.
-Мэдлээ гэх ахмадын дуунд гайхсан шинж илрэв. Роберт эргэн тойронд харвал бүгд хэвийн байлаа.
-Дотогш орцгооё гэж Монте урьлаа.
Зочдын танхимд орон гурвуул тухлан суусны дараа Монте,
-Юу болсныг та бидэнд хэлж болох уу?
-Ойлгож байна, гэхдээ юу ч тайлбарлаж чадахгүй. Та нар энэ тухай аль болох бага мэдвэл дээр. Би ямар ч буруугүй л гэж хэлж чадах байна. Би улс төрийн тоглоомын золиос болж, миний араас ангуучилж байна. Тэд намайг олох л юм бол ална.
Сюзан, Монте хоёр харц солилцов.
-Тэдэнд надыг "Алкиона"-тай холбон үзэх үндэслэл байхгүй. Өөр аргаар аврагдах боломж гармагц, би эндээс даруй явах болно, надад итгээрэй, Монте.
Роберт мөрдөн илрүүлж амь үрэгдсэн бүх хүмүүсийн тухай бодоод, Сюзанд ямар нэг юм тохиолдохыг тэрээр яавч тэсвэрлэхгүй. Тэрээр цовоо дуугарахыг хичээн,
-Өөрсдийн аюулгүй байдлыг умартан, надыг хөлөг дээрээ авчирсанд би баяртай байна гэв.
-Тийм ээ, үнэн шүү гэж Монте хариулав.
Хөлөг алгуур эргэн баруун тийш чиглэн хөдөллөө.
-Намайг өршөөгөөрэй, ахмадтай уулзах хэрэг байна.
Хооллох зуур тэд дор бүрнээ таагүй, агаар нь хүртэл хүнддэж байгааг Роберт ойлгож байлаа. Энэ бүхэн түүний ирснээс болоо юу? Эсвэл өөр шалтгаан байна уу? Тэдний дунд ямар нэг юм болоо юу? "Эндээс аль болох хурдан зайлах тусмаа сайнсан" гэж Роберт бодлоо .
Ахмад Симпсоны орж ирэхэд тэд танхимд сууж хоолны даруулга ууж суув.
-Бид Марсельд хэдийд очих вэ? гэж Роберт асуув.
-Цаг агаар муудчихгүй бол маргааш үд дундад хүрнэ.
Ахмад Симпсоны бүдүүлэг гэмээр хүйтэн хөндий аашлах нь Робертыг жихүүцүүлнэ. "Магадгүй, сайн ахмад байх. Тэгэхгүй бол Монте хөлөгтөө ажиллуулахгүй биз. Сюзан хөлөгтөө бүхнээс илүү зохижээ".
Орой болмогц Монте цагаа хараад Сюзанд,
-Унтах болжээ, хайрт минь гэв.
Сюзан Робертыг харан,
-Тэгье гээд тэд бүгд бослоо
-Өрөөнд чинь өмсөх юм бий. Бид тантай хамт байх болно гэж Монте хэллээ.
-Танд баярлалаа.
-Тавтай нойрсоорой, Роберт.
-Тавтай нойрсоорой Сюзан.
Роберт хайртай хүүхэн нь түүний өрсөлдөгчтэй унтахаар явж буйг харан хоцорлоо. "Өрсөлдөгчтэй юу? Би хэнийг хуурч байгаа юм бэ, чөтгөр ав гэж? Тэр хожиж, би хожигдсон".
Роберт орондоо хэвтээд түүнээс хэдхэн футын зайд, хананы цаана энэ ертөнц дээр хамгийн хайртай бүсгүй нь байгаа. Тэрээр Сюзан хэзээ ч унтлагын хувцас өмсдөггүй чармай нүцгэн хэвтэж байгааг санамагц аймшигтай тачаал сэргэхийг мэдрэв. "Мань эр түүнтэй загас наадуулж байгаа ч юм уу, эсвэл тэр ганцаараа. . . Сюзан түүн тухай, аз жаргалтай амьдралаа бодож байгаа болов уу? Үгүй ч байж магад. За яахав, удахгүй тэрээр бүсгүйн амьдралаас үүрд арилан ангижирч дахин хэзээ ч харахгүй байж магад"
Тэрээр үүр цайхын өмнөхөн дугхийлээ.
Аюулгүй албаны холбооны төв "Алкиона" хөлгийг радараар хайн мөшгөж байв. Хурандаа Сезар Жонсон руу эргэн,
-Эльба арал дээр түүнийг барьж чадахгүй нь тун харамсалтай байна, гэвч тэр бидний хараанд байгаа! Бид "Алкиона"- гаас мэдээлэл ирэхийг хүлээн, онгоц бэлдчихээд байгаа гэлээ.

Хорин нэг дэх өдөр.

Роберт өглөө эртлэн хөлгийн тавцан дээр гаран эргэн тойрон тайван цэлэлзэх тэнгисийг харлаа.
Ахмад Симпсон түүнд дөхөн ирэв.
-Өглөөний мэнд, цаг агаар сайхан байх нь ээ, ноён Смит ээ гэв.
-Тийм байна.
-Бид Марсельд гурван цагт очно. Бид тэнд хэр удах вэ?
-Мэдэхгүй, харан байж больё гэж Роберт хэлэв.
-Ойлгомжтой эрхэм ээ.
Роберт ахмадын араас харав "Энэ ямар учиртай хүн бэ".
Тэрээр онгоцны хитэг рүү очин тэнгэрийн хаяаг харлаа. Юу ч үзэгдэхгүй гэлээ, ямар ч гэсэн. . . Зөн совин нь түүний амийг нэг бус удаа аварсан тул Роберт өөрийн совиндоо итгэх хэрэгтэй юм гэдгийг хэдийнэ ойлгожээ.
Энд нэг л биш байлаа.
Алсад тэнгэрийн хаяанд италийн цэргийн "Стромболи" онгоц "Алкиона" хөлөг рүү гэтэн айсуй.
Сюзан өглөөний цайнд ирэхдээ царай нь цонхийн царай алдсан харагдав.
-Сайхан унтав уу, хонгор минь гэж Монтег асуухад,
-Гайхалтай гэж Сюзан хариулав.
"Тэгэхээр тэд тусдаа өрөөнд унтдаг байх нь ээ!" хэмээн учрыг магадлаад тайлбарлашгүй баяр хөөр илрэхийг мэдэрлээ. Сюзан тэр хоёр үргэлж хамт унтаж, эхнэр нь нүцгэн сайхан гоо биеэрээ түүнд наалдан тэвэрдэг байж билээ.
"Бурхан минь, энэ тухай бодохоо болих хэрэгтэй"
Хөлгийн баруун талаар Марселын загас агнуурын завь хөвж явах үзэгдэв.
-Өглөөний хоолонд шинэ загас авах уу гэж Сюзан асуухад эрчүүд толгой дохилоо.
-Тэгье гэлээ.
Хөлөг загасчны завинд тулж очив.
-Бид Марсельд хэзээ очих вэ? гэж Роберт Симпсоны өмнүүр өнгөрөхдөө асуулаа.
-Хоёр цагийн дараа очно, ноён Смит. Марсель их сонин боомт. Та тэнд очиж үзсэн үү?
-Үзсээн, Марсель сонин боомт доо гэж Роберт хариулав.
Аюулаас хамгаалах албаны холбооны төвд хоёр хурандаа "Алкиона"-гаас ирсэн цахилгааны уншиж сууна. Түүнд ердөө "Боллоо" гэсэн үг л байлаа.
-"Алкиона" хаа байна? гэж хурандаа Сезар асуув.
-Марселээс хоёр цагийн зайд, боомт руу ирж явна.
-"Стромболи" -д нэн даруй хөлгийг барь гэсэн тушаал өг.
Гучин минутын дараа италийн цэргийн онгоц "Алкиона" хөлөг дээр ирлээ. Сюзан, Монте хоёр тавцан дээр зогсож ойртон яваа цэргийн онгоцыг ажиглаж зогсов.
Онгоцноос чанга яригчаар,
-Хөөе, "Алкиона"! Онгоцоо зогсоо. Бид хөлгийг шалгах хэрэгтэй байна! гэх дуу хадлаа.
Сюзан Монте хоёр бие биенээ харж, ахмад Симпсон тэдэн рүү ирлээ.
-Ноён Бэнкс. . .
-Би сонссоон. Тэдний хэлснийг хий. Хөлгийг зогсоо!
-Мэдлээ, эрхэм ээ.
Минутын дараа хөдөлгүүрийн дуу замхарч, хөлөг тогтон зогслоо. Сюзан нөхөртэйгээ зэвсэглэсэн далайчид завин дээр буухыг харав.
Арван минутын дараа гэхэд тэд шатаар "Алкиона" дээр гарч ирэв.
-Тух алдуулсанд өршөөгөөрэй, ноён Бэнкс. Италийн засгийн газарт танай хөлөг дээр гэмт хэрэгтэн нуугдаж байна гэж сэжиглэсэн юм гэж далайчдыг ахлан захирагч дэслэгч хэллээ.
Сюзан далайчид хэрхэн тавцангаар гүйлдэх өрөөг үзэхээр доош гүйлдэхийг харж зогсов.
-Юу ч бүү ярь.
-Гэвч. . .
-Ганц ч үг бүү дуугар.
Тэд тавцан дээр дуугүй зогсоцгоон нэгжлэг хийхийг харж зогсоно.
Хагас цагийн дараа далайчин цэргүүд тавцан дээр цуглан,
-Тэр энд алга; захирагч аа гэж тэдний нэг нь илтгэв.
-Үнэн үү?
-Чин үнэн, эрхэм ээ. Хөлөг дээр зорчигч алга, бид багийн хүн бүрийн биеийн байцаалтыг шалгасан.
Захирагч хэсэг зуур тэвдэв. Тэдний дарга нар сүрхий эндүүрчээ. Тэр Монтө, Сюзан, ахмад Симпсон руу эргэн,
-Уучлал эрье, та бүгдийг дэмий сандаргасандаа тун их харамсаж байна. Бид явлаа гээд явахаар эргэвэл,
-Захирагч аа...
-За?
-Та нарын эрж байгаа хүн хагас цагийн өмнө загасчны завиар явсан. Та нар түүнийг төвөггүй барих болно.
Таван минутын дараа "Стромболи" хар хурдаараа Марселийг чиглэв. Олон орон захирагч Роберт Белламийг эрж хайж байхад өөрөө түүнийг барих болсондоо дэслэгч өөрөөрөө бахархан явав.
"Энэ миний дэвшихэд сайнаар нөлөөлнө" гэж тэр боджээ.
Онгоцны бүхээгээс нисэгчийн дуу гарч,
-Захирагч аа, нааш ирээч гэхэд нь захирагч бүхээгт годхийн орж ирлээ.
-Хар даа, эрхэм ээ!
Тэнгэрийн хаяагаар дүүрэн марселийн загас агнуурын хэдэн зуун ижилхэн завьнууд боомт тийш хөвж явав. Өвсөн дундаас зүү олохтой адил тэдний алинд нь захирагч Беллам байгааг тааж мздэхийн аргагүй ажээ.


Top
   
PostPosted: Oct.24.16 7:06 pm 
Offline
Эелдэг Гишvvн
Эелдэг Гишvvн

Joined: Mar.17.16 5:46 pm
Posts: 63
Бүлэг 47.

Марсельд Роберт харанхуй гудамд байсан "фиат-1800 спайдер" загварын машиныг хулгайлжээ. Машин түгжээтэй, түлхүүр нь байхгүй байсан хэдий ч энэ нь Робертыг зовоосонгүй.
Мань эр эргэн тойрноо нягтлан хараад брезентэн дээврийг нь зүсэн гараа оруулж хаалгыг онгойлгов. Жолооны ард суугаад хянах самбарын доогуур гараа явуулан асаагуурын бүх утсыг татаж гаргалаа. Нэг гартаа улаан өнгийн утсыг барин бусад утсыг түүнтэй холбон үзсээр машиныг асааж чадлаа. Хормын дараа гэхэд Роберт Париж руу явж байлаа .
Нэн түрүүнд Ли Потой холбоо барих хэрэгтэй байв. Париж орж ирмэгц утасны бүхээгийн дэргэд зогсон Ли Погийн гэрийн утсанд залгатал, автомат хариулагчаас, "Өглөөний мэнд,харамсалтай нь би гэртээ байхгүй байна, гэвч тан руу залгаж чадахгүйн аюулгүй. Анхаар, утасны дууг"... Роберт өөрсдийн нууц үгийг ашиглавал: "Харамсалтай... аюултай. . . анхаар" гэсэн үгс байхыг мэдлээ.
Утасыг лавтай тагнаж байна. Ли түүний утасдахыг хүлээн Робертод ийнхүү анхааруулжээ. Түүнтэй яаралтай холбоо барихын тулд урьд нь хэрэглэж байсан нууц хэллэгээ хэрэглэхээр болов.
Роберт Сюзантай рю дю Фобер Сент-Опоре гудамжаар зугаалан явж, Сюзан дэлгүүрийн ширэн үзмэрийн дэргэд хиймэл хүн шиг зогсон "Чи намайг энэ даашинзтай байхыг харахыг хүсч байна уу, Роберт оо? " , "Үгүй ээ, би чамайг түүнгүйгээр хармаар байна" гэж байснаа саналаа.
Тэд Луврийг үзэн, Моно Лизагийн өмнө очин хөшин зогсоход нүдэнд нь нулимс цийлэгнэн. . .
Роберт "Матен" сонины редакцийг зорилоо. Байшинд дөхөж очоод нэгэн хүүхдийг зогсоогоод,
-Тавин франкийн ажил хийх үү? гэхэд хүү түүнийг сэжиглэн хараад,
-Юу хийх ёстой вэ? гэв.
Роберт хуудас цаасан дээр хэдэн мөр бичээд хүүд тавин франкийн хамт өглөө.
-"Матен" сонины зарлалын хэлтэст үүнийг өгчих.
-Дуртайяа.
Роберт хүүгийн редакц руу орохыг харан зогслоо. Маргааш өглөөний дугаарт:

"Тилли, аавын бие муу байна. Чиний тусламж хэрэгтэй. Түүнтэй аль болох хурдан уулзахыг хичээгээч. Ээж нь"

гэсэн зарлалаа өгч амжлаа.
Одоо хүлээх л үлдлээ. Роберт зочид буудал руу шагайхын ч хэрэггүй, тэндхийн ажилтанд хэдийнэ мэдэгдсэн байгаа Париж түүний хувьд удаан ажиллагаатай замбараагаа алдсан механизмтай тэсрэх бөмбөг байлаа.
Роберт хүн ихтэй автобусны арын сандалд сууж аваад толгойгоо бага зэрэг бөхийлгөв. Жуулчдын автобус Люксембургийн цэцэрлэг, Лувр, Наполеоны бунхан, хэдэн арван түүхийн дурсгалт газраар аялан явж, Роберт цаг үргэлж аль болох хүмүүсийн дунд явахыг хичээж байв.

Хорин хоёр дахь өдөр. Франц. Париж

Роберт өөр нэгэн жуулчдын бүлгийн хамт "Мулен Руж"-ид шөнийн шоуны тасалбар худалдаж авлаа. Шоу дууссаны дараа тэрээр үлдсэн шөнийг Мон Мартнед нэг баарнаас нөгөө бааранд орсоор өнгөрөөлөө.
Өглөөний сонин таван цагаас өмнө гарсангүй, тавд хэдэн минут дутуу байхад Роберт хэдийнэ сонингийн мухлагийн дэргэд зогсож хүлээж байв. Улаан фургон машин ирж, нэгэн хүү лангуун дээр багц сонин шидлээ. Роберт нэгий нь аван зарлал гаргадаг эхний нүүрийг үзвэл түүний зар хэвлэгдэж, тэрээр хүлээх үлджээ.
Үд дундад Роберт тамхины мухлагт орон туслагч хайсан, байр авах, дугуй худалдах гэх мэтийн хэдэн арван хувийн зар бичсэн самбарыг харан зогслоо. Самбарын голд түүний хайсан

"Тилли, чамтай уулзахыг тун их хүсч байна. 50412645 дугаараар ярь"

гэсэн зар нь байлаа.
Эхний дохион дараа Ли По харилцуур аван,
-Роберт уу?
-Сайн уу, Ли.
-Бурхан минь, юу болчихоов?
-Чамайг надад тайлбарлаж чадна гэж бодож байна.
-Анд минь, чамд Францийн ерөнхийлөгчөөс илүү их анхаарал тавьж байна. Чиний тухай цахилгаан ар араасаа урсаад "Чи юу хийчихсэн юм бэ? Үгүй, хэлсний хэрэггүй. Чи тун аюултай байдалд ороод байна. Хятадын элчингийн утасыг чагнаж байгаа, манай гэрийг ажиглалтанд авсан. Чиний тухай олон асуулт надаас асуусан.
-Ли, чамд энэ бүхэн юутай холбоотой болох талаар ямар нэг таамаг байна уу?
-Утсаар л биш. Сун хаа амьдардагийг чи санаж байна уу?
Энэ нь Лигийн найз бүсгүй л дээ.
-Мэднэ.
-Хагас цагийн дараа тэнд уулзая.
-Баярлалаа гээд Роберт энэ бүхэнд Лиг оролцуулснаар ямар их аюулд учруулж байгаагаа мэднэ. ХМТ-ны найз Эл Трейнер юу болсныг тэрээр санаж байлаа. "Чөтгөр ав, би яг Ион шиг хавьтсан ойртсон бүхэндээ үхэл дагуулж байх юм".
Суны гэр нь Парижийн нам гүм хороолол рю Бенувильд байдаг ажээ. Роберт тэднийд очиж явахад нь борооны хар үүл нүүгэлтэн алсад цахилгаан цахилах үзэгдэв. Роберт үүдний танхимд орон хонхыг дартал Ли По эгшин зуур үүд нээж өгөв.
-Орооч, хурдал гээд хужаа эр үүдийг хаан түгжиж авлаа. Ли По сүүлийн удаад харснаас нь хойш огт өөрчлөгдсөнгүй. Туранхай, гоолиг биетэй, насыг нь тодорхойлж боломгүй харагдана.
-Чөтгөр ав, Ли. Юу болоод байгааг мэдэж байна уу?
-Роберт суугаач гээд мань эр суун түүнийг хэсэг анхааралтай харлаа.
-Чи "Ертөнцийн төгсгөл" ажиллагааны тухай сонссон уу?
Роберт инээмсэглэн,
-Үгүй. Нисдэг тавагтай холбоотой юу?
-Хамгийн их хамаатай. Дэлхий сүйрлийн ирмэг дээр байна. Харь гаригийнхан биднийг устгахаар Дэлхий дээр ирсэн. Тэд гурван жилийн өмнө ирж засгийн газрын төлөөлөгчид уулзан бүхий л цөмийн ажил хэргийг зогсоох, байгалийн түлш хэрэглэх явдлыг зогсоохыг шаардсан.
Роберт түүний үгийг гайхан сонсоно.
-Тэд нефть олборлолт, химийн янз бүрийн бүтээгдэхүүн резин, хуванцар гаргахыг хорьсон. Энэ чинь дэлхий дээрх хэдэн мянган үйлдвэр хаагдан, автомашины болд хайлуулах үйлдвэрийн ажлыг зогсоохыг шаардаж байна. Дэлхийн эдийн засаг тэр чигээрээ уналтанд орно.
-Тэд яагаад... ?
-Тэд биднииг Орчлонт ертөнцийг бохирдуулж, газар далай тэнгисийг сүйрүүлж... Тэд биднийг зэвсэг үйлдвэрлэхийг хориглон, дайтахыг зогсоохыг хүсч байна.
-Ли. . .
-Арван хоёр орны нөлөө бүхий түшмэдээс бүрдсэн бүлэг хамтран. . . АНУ, Япон, Орос, Хятад томоохон үйлдвэрийн. . . Янус гэдэг нууц нэртэй хүн дэлхийн бүх л тагнуулын албадыг удирдан "Ертөнцийн төгсгөл" ажиллагааг хэрэгжүүлэн харь гаригийнхныг таслан зогсоох гэж байна. Чи сансрын зэвсгийг сонссон уу?
-Оддын дайн. Энэ чинь тив Хоорондын харвал зүйн пуужин харвах хиймэл дагуулын систем биз.
Ли толгой сэгсрэн,
-Үгүй, энэ зөвхөн халхавч. Сансрын ззвсэг оросуудтай тулалдахад зориулагдаагүй, тэр чинь Нисдэг таваг устгах зориулалттай. Энэ тэднийг зогсоох цорын ганц боломж.
Роберт Лигийн хэлснийг тунгаан бодохыг хичээн хөдлөх ч үгүй сууна. Цонхны цаана аадар буун цахилгаан бүр ч чанга дуугарав.
-Чи энэ бүхний цаана засгийн газар. ..
-Бүхий л засгийн газраас бүрдсэн тодорхой бүлэг гэж хэлсэн нь дээр. "Ертөнцийн төгсгөл" ажиллагаа хувийн санаачилгаар явагдаж байгаа. Одоо чи ойлгов уу?
-Бурхан минь! Засгийн газар мэдэхгүй . . . Ли. . . чи энэ бүхнийг хаанаас мэдээв? гээд хужаа эрийг харлаа.
-Бүгд тун амархан, Роберт. Энэ байгууллагад би Хятадыг төлөөлж байгаа юм гэж тайван хэлэхэд түүний гарт буу харагдав.
Роберт бууг гайхан харж,
-Ли! гэв.
Хужаа эр гохыг дарахад буун дуу цонхны цаана пижигнах аянгын чимээтэй холилдон сонсогдов.


Top
   
PostPosted: Oct.24.16 7:07 pm 
Offline
Эелдэг Гишvvн
Эелдэг Гишvvн

Joined: Mar.17.16 5:46 pm
Posts: 63
Бүлэг 48.

Борооны анхны дуслын чимээ бүсгүйг сэрээв. Тэрээр ядарч туйлдан хөдөлж чадахгүй цэцэрлэгийн сандал дээр хэвтэж байв. Сүүлийн хоёр хоногт амьдрах зрч хүч нь алдагдаж байхыг тэрээр мэдэрчээ. "Би энд. энэ гариг дээр үхэж таарах нь". Бүсгүй сүүлчийн гэж болох зүүдэнд автан байтал гэнэт бороо орлоо! Аврал хайрласан бороо! Бүсгүй итгэж чадсангүй. Толгой өндийн тэнгэр рүү харвал борооны хүйтэн дусал нүүрэн дээр нь дуслаж, бороо эрч хүчийг нь сэлбэв. Цэвзр ус! Тэрээр босон эрч хүч амьдралыг нь эргүүлэн өгөх бороог тосон гараа алдаллаа. Цангаж гүйцсэн бүх бие нь ядаргаагаа арилтал борооны усыг ховдоглон шингээхийг тэрээр хүснэ. Бүсгүй хүчтэй, илүү хүчтэй болсоор. "Би тунгаан бодож чадах боллоо. Хэн намайг буцаан явуулж чадахыг би мэднэ". Бүсгүй бяцхан дамжуулагчаа гарган, нүдээ аниад энергээ цэнэглэж эхлэв.


Top
   
PostPosted: Oct.24.16 7:16 pm 
Offline
Хэлээд баршгvй их цолтой
Хэлээд баршгvй их цолтой
User avatar

Joined: Oct.26.10 4:59 pm
Posts: 481
Location: Дурлалаар би шатахгүй Дурсамжаар би гуниглахгүй Уураар би дүрэлзэхгүй Уйтгараар би дүнсийхгүй ...
хмм Ли..

_________________
Үг бүхэн зүрхэнд...


Top
   
PostPosted: Oct.24.16 7:31 pm 
Offline
Эелдэг Гишvvн
Эелдэг Гишvvн

Joined: Mar.17.16 5:46 pm
Posts: 63
Бүлэг 49.

Хужаа эр сойлтуураа буулгах торгон мөчид цахилгаан цахилан түүний нүдийг гялбуулан Робертын амийг аварчээ. Роберт давхийн цочиж сум цээжинд нь биш баруун мөрөнд нь тусжээ.
Ли хоёр дахь удаагаа буудахаар завдахад Роберт хажуунаас нь цохин бууг нь унагаав Ли ухасхийн шархтай мөрөн дундуур цохиж авлаа. Хамаг бие нь янгинан өвдөнө, Робертын пиджак цусанд нэвчив.
Тэрээр гараа сунган тохойгоороо нудраад автал хужаа эр өвдсөндөө орь дуу тавин чарласнаа хариу өгөхөөр алганыхаа ирмэгээр хоолой руу нь цохихоор завдтал, Роберт цохилтыг нь зогсоож чадлаа. Нүүр нүүрээ ширтэлцэн зогсож тэд хүндээр амьсгаадан оновчтой цохилт хийх мөчийг анацгаан өрөөгөөр тойрон алгуурхан эргэлдэцгээнэ. Энэхүү үхлийн тулаан дуу шуу ч үгүй үргэлжлэн тэд эндээс чухам нэг нь л амьд гарна гэдгийг ойлгоцгоожээ. Роберт тамир хүчээ алдан, мөр нь бүр ч ихээр өвдөн, цусны дусал шалан дээр дуслахыг харав.
Цаг хожих нь Ли Под тустай байлаа. "Үтэр түргэн түүнийг устгах хэрэгтэй" гэж Роберт бодлоо. Мань эр урагш зүтгэн огцом цохихоор завдав. Хужаа эр эл цохилтоос бултсангүй, харин Роберт дэндүү ойртсон тул түүний мөрийг барьж авсан нь шархтай газар нь хүчтэй цохиж Роберт ганхаж эхлэв. Ли эргэлдэн түүний нуруун дундуур буулган Роберт бүдчисээр урагш нисэн унахад хужаа түүний араас гүйцэн шархтай мөрөнд нь дахин цохижээ. Роберт мөндөр мэт буулгах цохилтыг зогсоох тэнхэлгүй болон, нүд нь эрээлжиллээ. Тэгээд Лиг дайрч унаган гараараа барьж аван хоёул шилэн ширээн дээр тэрий хадан унахдаа хэмхчиж хагаллаа. Роберт шалан дээр хэвтэн, хөдлөх ямар ч хүчгүй болжээ.
"Ингээд гүйцээ. Тэд яллаа" гэж Роберт боджээ.
Тэр ухаан алдаад, Ли түүний бодийг хөтлөхийг хүлээн хэвттэл юу ч болсонгүй. Шүд зуун өвчнөө тэсвэрлэж, толгой өндийн харвал Ли түүний дэргэд нүд нь бүлтийн тааз ширтэн хэвтэж байлаа. Цээжнээс нь тунгалаг хутга аятай том шилний хагархай ёрдойн харагдана.
Роберт цус алдсандаа хүчгүйдэн арай ядан өндийн суувал мөр нь тэсвэрлэхийн эцэсгүй өвдөнө. "Эмч олох хэрэгтэй. Парижид тагнуулчдад үйлчилдэг нэг эмч байсан. . . хаа нэгтээ америкийн цэргийн эмнэлэгт. Хильзингер. Тийм ээ, яг зөв. Леон Хильзингер".
Утас дуугарах үед Хильзингер эмч гэртээ харихаар завдаж байлаа. Сувилагчаа хэдийнэ явуулсан тул өөрөө харилцуураа авлаа. Ярьж байгаа хүний дуу нь арай ядан дуулдана.
-Хильзингер эмч үү?
-Тийм ээ.
-Роберт Беллам байнаа. . . Надад таны тусламж хэрэгтэй байна. Би хүнд шархдаж, та надад туслах уу?
-Тэгэлгүй яах вэ, та хаа байна?
-Та санаа зовоод хэрэггүй. хагас цагийн дараа би америкийн цэргийн эмнэлэгт очьё.
-Би тийшээ очьё. Мэс заслын өрөөнд шууд ороорой.
-Эмч ээ, надыг ярьсан гэж хэнд ч бүү хэлээрэй.
-Танд амлая гэхэд нь утасны нөгөө үзүүрт харилцуур тавих дуулдав.
Эмч Хильзингер дугаар эргэдэж,
-Дөнгөж сая захирагч Роберт Беллам надтай ярьлаа. Гучин минутын дараа америкийн эмнэлэгт уулзах боллоо.
-Баярлалаа, эмч ээ.
Харилцуур тавиад эмч хаалга нээгдэх чимээг сонсоод дээш өндийн харвал, гартаа буу барьсан Роберт Беллам үүдэнд нь зогсож байлаа.
-Би бодлоо өөрчиллөө. Та эндээ миний шархыг эмчлэх нь дээр хэмээн би бодлоо гэж Роберт хэлэв.
Эмч хамаг хүчээ гарган гайхсанаа нуухыг оролдоно.
-Та. . . та эмнэлэг явсан нь дээр.
-Хүүрийн байшинтай дэндүү ойрхон санагдаад. Алив, хурдхан боодол хийгээдэх гэх Робертод ярихад нь тун хүнд байлаа.
Эмч татгалзах гэсэн боловч түүний тархинд нэгэн бодол орж ирэв.
-За яах вэ хэлснээр чинь больё. Гэхдээ танд өвчин намдаах тариа хийх хэрэгтэй. Энэ . . .
-Энэ тухай бодохын ч хэрэггүй. Ямар ч илбэ жилбэ хэрэггүй. Хэрэв би эндээс амьд гарахгүй юм бол та бас өөрийгөө үхсэнд тооцож болно. Асуулт байна уу? гэх Роберт зүүн гартаа буугаа барьжээ.
Хильзингер эмч шүлсээ гүдхийтэл залгин,
-Үгүй.
-Тэгвэл ажилдаа орох уу.. .
Эмч Робертыг эмнэлгийн багажаар дүүрэн хажуугийн өрөөнд аваачив. Роберт болгоомжтойгоор пиджакаа тайлах зуур буугаа гартаа барьсаар ширээн дээр суулаа. Роберт эмчийн гарт мэс заслын хутга байхыг харан бууныхаа сойлтыг буулгав.
-Тайвшир, би цамцыг чинь огтлох гэсэн юм гэж айсан эмч түүнийг зогсоон хэлэв.
Шинэ шархнаас цус гоожлоо.
-Сум мөрөнд чинь үлдэж. Та өвдөхийг тэсэх үү, хэрэв. . .
-Үгүй! гэж хэлээд Роберт наркотик хийхийг хэрхэвч зөвшөерөлгүй,
-Шууд сугал! гэлээ.
-За, за.
Роберт эмч ариутгагч тийш эргэн мэс заслын чимхүүр авч ирэхийг харлаа. Тэрээр ширээний захад сандайлан суугаад, ухаан алдахгүйн тулд хамаг хүчээ шавхан тэслээ. Хормын төдий тэр нүдээ анин, эмч өмнө чимхүүрээ барин зогссоод,
-За эхэлцгээе гэлээ.
Эмч шарх руу нь чимхүүрээр ухахад Роберт өвдсөндөө чангаар орилон нүд нь зрээлжлэн ухаан алдаж эхлэв.
-Ингээд гүйцээ гэж эмч хэллээ.
Роберт чичигнэн хүндээр амьсгалж биеэ барин хамаг хүчээ шавхлаа.
Хильзингер эмч түүнийг анхааралтай харснаа,
-Та зүгээр үү? гэхэд нь Роберт дуугарч чадсангүй.
-Зүгээр ээ, үргэлжлүүл гэв.
Хильзингер перекисээр шархыг цэвэрлэхэд Роберт өвдсөндөө ёолон, шүд зуулаа. Бурхны авралаар муу юм өнгөрч, эмч мөрөнд нь зузаан боолт тавилаа.
-Миний пиджакыг аль гэж Роберт хэлбэл эмч гайхан түүнийг харж,
-Та одоо явж чадахгүй, явахад хэцүү байх болно.
-Пиджак өгөөдөх! гэж түүний дуу тун сул, арай ядан ярьж байв. Эмч пиджакийг нь авч өгөхөөр цааш явахад түүний нүд эрээлжлэн юм бүхэн хоёр харагдана.
-Та цус их алдсан, та явах осолтой гэв.
"Үлдэх бүр ч аюултай" гэж Роберт бодлоо. Тэрээр алгуурхан босч пиджакаа углан босохыг оролдов.
Хөл нь сулран чичигнэхэд ширээний ирмэгээс зууран авлаа.
-Та явж чадахгүй.
Роберт өмнөө байгаа манан дундах дүрсийг харан,
-Чадна гэлээ.
Гэвч тэрээр өөрийг нь гармагц Хильзингер эмч даруй утасдах болно гэдгийг сайн мэдэж байв. Робертын нүдэнд эмчийн хэрэглэсэн ороолттой бинт туслаа.
-Сандалд суу гэж тэрээр арай ядан бөвтнөв.
-Яах гэж? Та надыг... гэвэл Роберт буугаа өргөн,
-Суу гэлээ.
Хильзингер эмч суулаа. Роберт бинт аван үзүүрээс нь хөвөөд эмч рүү очив.
-Тайван суу, тэгвэл амьд үлдэнэ гэлээ.
Эмчийг сандлын артай хүлж дуусаад, гарыг нь хүлэх гэвэл,
-Ингэх хэрэггүй дээ, би утасдахгүй.
-Амаа тат гээд гарыг нь хүлж дуусгахад өвчин улам нэмэгдлээ. Роберт эмчийг тайван харж,
-Би ухаан алдахгүй гэсэн боловч ухаан алдан шалан дээр тэрий хадан ойчлоо.
Тэр оггоргуйд жингүйдэн хөвөн цагаан үүлэн дундуур хөвж явлаа. Ид шидийн сайхан мэдрэмж нь үргэлжийн мөнхөд үргэлжлээсэй хэмээн тэрээр сэрэхийг хүссэнгүй. Пиджакны нь халаасанд нь байгаа хатуу зүйл хажуу бөөрийг нь нухахыг мэдрэн нүдээ нээлгүй гараа явуулан нөгөөх талстыг гаргаж ирээнд нойронд автлаа.
"Роберт" гэх эмэгтэй хүний эелдэг зөөлөн дуу сонсогдон, агаарт нь хүртэл уянгат аялгуу эгшиглэн, тэртээ дээр тэнгэрт хурц гэрлүүд үзэгдсэн үзэсгэлэнт сайхан ногоон нугад хэвтэж байлаа. Өндөр гуалиг биетэй, үзэсгэлэнтэй, энхрийхэн ялдам царайтай, тув тунгалаг биетэй бүсгүй түүнийг угтан уулзав. Цасан цагаан палааж өмссөн бүсгүйн дуу хоолой нь намуухан, эелдэг ажээ.
"Дахиад хэн ч чамд муу юм хийхгүй ээ. Роберт оо. Алив нааш ир, би чамайг хүлээж байя"
Роберт нүдээ аажим нээлээ. Тэр нилээн удаан хэвтсэнээ гэнэт босон сууж арван хоёр дахь зорчигч хэн байсан, хаанаас олж болохыг мэдсэндээ баярлан инээмсэглэв.


Top
   
PostPosted: Oct.24.16 7:51 pm 
Offline
Эелдэг Гишvvн
Эелдэг Гишvvн

Joined: Mar.17.16 5:46 pm
Posts: 63
Бүлэг 50.

Хорин гурав дахь өдөр. Франц. Париж.

Тэр эмчийн өрөөнөес адмирал Уиттакер руу ярьлаа.
-Адмирал уу? Роберт байна.
-Роберт! Юу болоод байна аа? Надад хэлэхдээ. . .
-Энэ одоо ямар ч хамаагүй, надад таны тусламж хэрэгтэй байна. Та Янус гэдэг нууц нэртэй хүний тухай сонссон уу?
-Янус ий? Үгүй хэзээ ч сонсоогүй юм байна гэж сунжруулан хэлэв.
-Тэр гэм зэмгүй хүмүүсийг алаад байгаа нууц байгууллагыг толгойлж, одоо намайг алах гэж байна. Бүгд түүнийг зогсоох ёстой.
-Би яаж туслах вэ?
-Би ерөнхийлөгчтэй уулзах хэрэгтэй байна. Та энэ уулзалтын зохион байгуулж чадах уу?
Адмирал хэсэг чимээгүй боллоо.
-Чадах байх.
-Өөр бас нэг зүйл нь энэ хэрэгт генерал Хиллиард хутгалдсан байна.
-Юу- уу? Яаж тэр вэ?
-Өөр их юм бий, ихэнх Европын орнуудын тагнуулчдын алба бас оролцсон. Үүнээс өөр юм танд хэлж чадахгүй нь. Би таныг генерал Хиллиардтай яриач гэж гуйх гэсэн юм. Түүнд надыг арван хоёр дахь гэрчийг олсон гэж хэлээч.
-Би ойлгосонгүй. Юуны арван хоёр дахь гэрч гэж?
-Өршөөгөөрэй, адмирал аа. Энэ тухай танд хэлж чадахгүй нь, генерал Хиллиард мэднэ. Би түүнийг надтай Швейцарид уулзахыг хүсч байна.
-Швейцарт ий?
-Арван хоёр дахь гэрчийг хаана байгааг зөвхөн надыг мэднэ гэж түүнд хэлээрэй. Хэрэв генерал дайсагнасан нэг л алхам хийвэл энэ гэрчийн тухай хэзээ ч мэдэхгүй болно. Цюрих хотын "Долдер гранд" зочид буудалд үүдний үйлчлэгчид түүнд зурвас үлдээнэ. Бас Янус гэгчтэй би биечлэн уулзмаар байна гэдгийг дамжуулаач.
-Роберт чи зөв юм хийж байна гэж бодож байна уу?
-Үгүй, эрхэм ээ, гэхдээ надад байгаа ганц боломж энэ болоод байна. Миний болзлыг хэлэлц гэж түүнд дамжуулаарай. Нэгд, Швейцар хүрэх миний аюулгүй байдлыг хангах, хоёрт надтай генерал Хиллиард, Янус хоёр хоёул уулзах, гуравт үүний дараа би Нэгдсэн Улсын ерөнхийлөгчтэй уулзана,
-Чадах бүхнээ хийнэ, Роберт. Чамтай яаж холбоо барих вэ?
-Би өөрөө тан руу ярья. Энэ бүгдийг хийхэд танд хэдий хугацаа хэрэгтэй вэ?
-Цагийн дараа.
-За.
-Роберт оо, өөр бас. . . гэх хөгшний дуунд шаналсан өнгө илрэв.
-Юу гээв, эрхэм ээ?
-Болгоомжтой байгаарай.
-Санаа зоволтгүй, эрхэм ээ. Би чинь долоон голтой амьтан шүү. Мэднэ биз дээ?
Цагийн дараа Роберт дахин адмирал Уиттакертай ярив.
-Бүгд бүтсэн. Генерал Хиллиард арван хоёр дахь гэрчийн тухай сонсоод балмагдаж гүйцсэн. Тэр чамд ямар ч гэм учруулахгүй гэж ам өгсөн, тэрээр Цюрих руу нисэж маргааш өглөө гэхэд очсон байна.
-Янус яах нь вэ?
-Янус хамт ниснэ.
Роберт санаа амран сэтгэл нь ихэд хөнгөрлөө.
-Баярлалаа, адмирал аа. Ерөнхиилөгчтэй уулзах юу болсон бэ?
-Би түүнтэй өөрөө ярьсан. Түүнии туслах чамайг бэлэн болмогц уулзуулах болно.
"Бурхны минь аврал!"
-Генерал Хиллиард чамд онгоц...
-Хэзээ ч үгүй. Би Парижид байна, надад машин хэрэгтэй, гэхдээ би өөрөө жолоодно. Хагас цагийн дараа "Литтре Монпарнас" гудамжны "Литгре" зочид буудлын өмнө машин тавь.
-Би хэлье.
-Адмирал аа?
-За, Роберт оо?
-Баярлалаа гэхдээ ердийнхөө тайвнаар хэлэх гэтэл чадсангүй.
Тэр шархны өвчиндөө шаналан рю Литте руу удаан гэгч нь явлаа. Буудалд орохдоо Роберт сэрэмжлэхээ бас мартсангүй. Үүдний өмнө хар өнгийн "мерседес" машин зогсон, дотор нь хэн ч үззгдсэнгүй. Эсрэг талын гудамжинд цайвар цэнхэр өнгийн цагдаагийн машин зогсон, жолооны ард цагдаагийн дүрэмт хувцастай хүн сууж байлаа. Явган замын цаахан талд энгийн хувцастай хоёр эр зогсож ойртон яваа Робертыг харж байв. "Францын аюулгүй албаных байх нь" гэж Роберт таамаглав.
Түүний амьсгаа нь давчдан зүрх нь галзуутай цохиллоо. Мань эр урхинд орж байгаа юм биш байгаа? Түүний ганц амь биеэ даатгах ганц зүйл нь арван хоёр дахь гэрч байлаа. Хиллиард түүнд итгэсэн болов уу? Түүний үг генералыг итгүүлж чадсан.
Энгийн хувцастай эрчүүд өөр рүү нь дайрч ирэхнүү гэдгийг ажисхийн машинд ойртвол тэд байрандаа огт хөдлөхгүй, түүнийг ажиглан зогссоор.
Роберт жолоочийн хаалгад очин дотогш харвал түлхүүр нь зоолттой байлаа. Өөр дээр нь тогтох тагнуулчдын харцыг мэдэрсээр жолооны ард суугаад хэдэн минутын турш түлхүүрээ харлаа. "Хэрэв генерал Хиллиар адмирал Уиттакерийг мадалсан бол аймшигтай дэлбэрэлтээр энэ бүхэн дуусах цаг нь болжээ"
Роберт гүн санаа алдан шийдээд зүүн гараараа түлхүүрээ эргүүлбэл хөдөлгүүр хүржигнэн асаж тагнуулчид холдон явах машины араас харан хоцорчээ. Роберт уулзварт дөхөн иртэл түүний араас цагдаагийн машин гүйцэн ирэх тэр мөчид түүнийг зогсоох нь гэж бодов. Гэтэл цагдаагийн машин дохиоллоо залган түүний өмнө орон Робертод зам чөлөөлөн явж эхлэв. "Чөтгөр ав, тэд надад хүндэт харуул илгээгээ шив!"
Дээр нь онгоцны дуу гарахыг сонсоод дээш харвал эгц дээр нь голио онгоц нисэж яваа харагдав. Онгоцны хажуу бөөрөн дээр нь францын цагдаагийн танил тэмдэг үзэгдлээ. Генерал Хиллиард Швейцар хүрэх аюулгүй байдлыг нь хангах чадах бүхнээ хийжээ. "Сүүлчийн гэрчийг түүнд дуулгамагц тэрээр надыг алах санаа агуулах биз. Гэвч генерал минь, таныг ч гэсэн сонин бэлэг хүлээж байгаа даа" гэж Роберт барайн бодлоо.
Роберт Швейцарийн хил дээр өдрийн 4.00 цагт ирлээ. Хил дээрээ францын цагдаагийн машин гэдрэг буцаж, Швейцарийн нутаг дэвсгэр дээр Швейцарийн цагдаагийн машин Робертыг тосон авч дагалдлаа. Роберт анх удаагаа өөрийгөө туйлын амгалан тайван байхыг мэдэрчээ. "Бурхны аврал, адмирал Уиттакерт засгийн газрын дээгүүр тушаалын найз нөхөд байгаа нь яамай даа". Робертыг ерөнхийлөгчтэй уулзахын өмнө генерал Хиллиар түүний бодийг хөтлөхгүй нь лавтай. Робертын бодол санаа цонхигор цагаан хүүхэн рүү шилжиж энэ үед тэрээр машинд нь дуулдах бүсгүйн дууг сонслоо.
"Роберт, түргэлээрэй. Бид бүгд чамайг хүлээж байна"
"Бүгд ий? Тэр ганцаараа биш юм уу? За яахав, одоохон учрыг нь магадлах болно!" гэж Роберт бодов.
Цюрихт ирээд "Долдер гранд" зочид буудлын өмнө зогсон, генералд өгөх зурвасаа үйлчлэгчид үлдээлээ.
-Генерал Хиллиард надыг сураглах болно. Түүнд энэ зурвасыг өгөөрэй.
-Мэдлээ, эрхэм ээ.
Роберт гудамжинд гаран түүнийг дагалдан явсан цагдаагийн машины жолоочид хандан,
-Би одоо ганцаараа явах болно гэвэл цагдаа түгдрэн,
-Гүйцэтгэе, захирагч аа гэв.
Роберт машиндаа суун нисдэг таваг буусан Утенфордыг чиглэн явлаа. Тэрээр жолоо барин явах зуураа харь гаригийн хөлгийн ирснээс хойш гарсан бүх л эмгэнэлт явдлуудыг, амьдралаас хагацан одсон тэр л хүмүүсийн тухай эргэцүүлэн бодсоор. Ганс Бекерман, гэгээн эцэг Патрини, Лесли Модершед, Уильям Манн, Дэниел Уэйн, Отто Шмидт, Ласло Бушфекете, Фриц Мандель, Ольга Романенко, Кевин Паркер энд бүгд амь үрэгдсэн
"Янус гэгчийн дүрийг нь харан нүдийг нь эгцлэн харахсан" гэж бодлоо.
Дэргэдүүр нь модод жирэлзэн өнгөрч чухамхүү эндээс үүсэлтэй тэр цуст эмгэнэлт явдалтай огтын авцалдаагүй үзэсгэлэнт Альп өмнө нь сүндэрлэн харагдав. Машин Тунд хүрч ирэхэд Роберт цус нь хөөрөөд ирлээ. Урдхан талд нь Бекермантай хамт нисдэг биетийг олсон, энэ бүх аймшиг эхэлсэн тал харагдав. Роберт замын хажуу руу машинаа гарган, хөдөлгүүрээ унтраалаа. Мэддэг маань мэгзэмээ аман дотроо шивнээд машинаас буун зам хөндлөн гарч талыг чиглэлээ. Толгойд нь өч төчнөөн зүйл жирэлзэн бодогдож эхлэв. Өглөөний дөрвөн цагт утас хангинан:
"Таныг өглөөний 6 цагт Форт-Миде дэхь Үндэсний аюулгүй агентлагын штабын байранд генерал Хиллиард дээр ирж уулз гэсэн. Та бүгдийг ойлгов уу, захирагч аа? "
Тэр үед бүх юм түүнд тодорхой бус байжээ! Генерал Хиллиардын "Та эдгээр гэрчүүдийг олох ёстой. Бүгдийг нь" гэж хэлснийг санав. Гэрчүүдийг хайх эрэл түүнийг Цюрихээс Берн, Лондон, Рим, Орвието, Вакогоос Форт-Смит, Киевээс Вашингтон, Будапешт руу хөтөлсөн. Эцэс нь энэ цусан мөр эхэлсэн тэр л газартаа дууссан.
Роберт бүсгүй түүнийг хүлээнэ гэдгийг мэдэж байлаа. Тэр түүний зүүдэнд үзэгдсэн тэр л янзаараа харагдав.
Тэд уулзахаар бие бие рүүгээ урагшлахад хүүхэн түүн рүү баяртайгаар инээмсэглэж, хөвж явах шиг харагдав.
"Чамайг ирсэнд баярлалаа, Роберт"
Тэр бүсгүйн дуу хоолойг сонсов уу эсвэл түүний санааг нь сонсов уу? Харь гаригийн зочинтой яаж ярьж болох билээ?
-Би ирэх ёстой байсан юмаа гэж тэр хариулав. Энэ бүх жүжиглэл нь ор хоосон мэт санагдав. "Би энд зогсоод өөр ертөнцөөс ирсэн зочинтой ярьж байна! Би айх ёстой байтал амьдралдаа үүн шиг амгалан тайван байснаа санахгүй юм".
-Би та бүхэнд анхааруулах ёстой. Наашаа та бүхэнд гай авчрах гэсэн хүмүүс ирж яваа, тэднийг ирэхээс өмнө явцгаасан нь дээр гэж хэллээ.
"Би явж чадахгүй"
Роберт бүгдийг ойлголоо. Тэр гараа халаас руугаа явуулан жижигхэн метал талстыг гаргаж ирлээ.
Түүний царай баярлан гэрэлтэв.
"Баярлалаа, Роберт".
Бүсгүйд талстыг өгвөл тэрээр талстыг гартаа байсан өөр нэг хэсэг металтай угсарлаа.
-Одоо юу болох вэ? гэж Роберт асуув.
"Найз нөхдөө дуудаж байна. Тэд миний араас нисч ирэх болно".
Түүний үгэнд генерал Хиллирадын "Тэд манай дэлхийг эзэгнэн, биднийг боолоо болгохыг хүсч байна" гэж хэлсэн занал хийлэл дуулдана уу? Хэрэв генерал Хиллиардын зөв байвал яах вэ? Хэрэв харь гаригийнхан Дэлхийг үнэн хэрэгтээ эзэгнэх гэсэн зорилготой байвал яах вэ? Тэднийг зогсооход хэн туслах вэ? Роберт цагаа харвал генерал Хиллиард, Янус хоёр ирэх цаг болсон байх гэж дөнгөж бодмогц хойноос ойртон яваа том голио онгоцны дуу сонсогдлоо.
"Чиний найз нар ирж байна"
Найз нар. Эд илрүүлэн устгах гэсэн хүсэлтэй үхэлд хүргэгч алуурчин дайснууд билээ.
Голио онгоц газардан талын өвс ногоо салхины нь аясаар ханарав.
Тэрээр Янустай нүүр тулан уулзана, энэ тухай санамагц түүнийг алан хядах хорт санаагаар дүүрэн байлаа. Нисдэг тэрэгний үүд нээгдэн нисдэг тэрэгнээс Сюзан гарч ирэх нь тэр.


Top
   
PostPosted: Oct.24.16 7:52 pm 
Offline
Эелдэг Гишvvн
Эелдэг Гишvvн

Joined: Mar.17.16 5:46 pm
Posts: 63
Бүлэг 51.

Дэлхий дээгүүр нисч яваа төв хөлөгт бүгд баярлан хөөрөлдөцгөөнө. Хянах самбарын бүх ламп ногоон өнгөөр гэрэлтжээ.
"Бид түүнийг оллоо!"
"Яаравчлах хэрэгтэй"
Аварга хөлөг тэртээ дор байгаа эх газар руу хар хурдаараа тэмүүллээ.


Top
   
PostPosted: Oct.24.16 8:08 pm 
Offline
Эелдэг Гишvvн
Эелдэг Гишvvн

Joined: Mar.17.16 5:46 pm
Posts: 63
Бүлэг 52.

Түүний хувьд цаг гэнэт зогсонги байдалтай байснаа дараа нь мянга мянган хэлтэрхий болон бут үсрэв.
Роберт Сюзан нисдэг тэрэгнээс бууж ирэхийг харан зог тусав. Бүсгүй хоромхон зуур чимээгүй байснаа түүнийг зүглэвэл араас нь гарч ирсэн Монте Бэнкс гараас нь зууран гэдрэг татав.
-Роберт, зугт! Зугтаарай! Тэд чамайг алах гэж байна!
Роберт Сюзан руу алхвал генерал Хиллиард, хурандаа Фрэнк Жонсон гарч иржээ.
-Би энд байна, захирагч аа. Би өөрийн зөвшөөрснөө биелүүлсэн гэж генерал Хиллиард хэлээд, Роберт, цагаан хүүхэн хоёр тийш очлоо.
-Энэ арван хоёр дахь гэрч байх гэж би бодож байна. Алга болсон харийн хүн. Бүсгүй бидэнд их сонин дуулгах байх гэж итгэж байна. Ингээд бүх юм дууслаа.
-Арай ч үгүй. Та Янус ирнэ гэж хэлсэн шүү дээ.
-Өө тийм! Янус өөрөө чамтай уулзах гээд зүтгээд байгаа гэхэд нь Роберт нисдэг тэрэг рүү эргэн харав. Нисдэг тэрэгний үүдэнд адмирал Уиттакер зогсож байв.
-Чи надтай уулзах гээ юу, Роберт оо?
Роберт нүдэндээ итгэхгүй түүнийг харлаа.
Дэлхий тэр чигтээ галав юүлэв үү гэлтэй нүдний нь өмнүүр улаан харанхуй манан татав.
-Үгүй! Яагаад вэ? Бурхан минь, яагаад?
Адмирал түүнд дөхөн ирлээ.
-Чи ойлгохгүй байна, тийм үү? Хэззэ ч ойлгоогүй. Чи бүр ашиггүй амь, амьдралын төлөө санаа зовж байсан бол бид эх дэлхийгээ аврахын тулд анхаарал тавьсаныг. Энэ л эх газар биднийх байж, өөрийн газар нутагтаа бид эзэн нь байх ёстой гээд цагаан хүүхэн рүү хандан,
-Та бүхэн дайныг хүсч байгаа бол түүнийгээ амсах болно. Бид та нарыг ялна! гэж хэлчихээд дахин Роберт руу эргэн,
-Чи надаас урвасан. Би чамайг Эдвард хүүгийнхээ оронд үрээ гэж бодож явсан. Би чамд эх орноо аврах боломж олгосон. Энэ бүхний хариуг чи яаж төлөв? Хар амиа бодон хүрч ирээд гэртээ, эхнэрийхээ бөгсийг сахиж суух гэж гоншигнож байсан. Миний хүү хэзээ ч итгэхгүй байсан. Тэгэхэд би чиний үнэт зүйлииг чинь хэрхэн гажуудуулан эвдэх вэ гэдгийг ойлгосон юм.
Роберт үг хэлэх ч сөгөөгүй, саа өвчинд дайруулсан мэт зогсоно.
-Би чамд итгэж байсан учраас чиний гэр бүлийг сүйрүүлсэн, гэвч. . .
-Та миний. . . сүйрүүллээ гэж үү?
-Тагнуулын төв газар чамайг Үнэгний араас явуулсныг санаж байна уу? Үүнийг би зохион байгуулсан юм. Чамайг сэхээрнэ гэж найдаж байсан юм Ийм тагнуул байдаггүй учраас Үнэгийг чи барьж чадаагүй. Чамайг бидний нэг адил байгаасай гэсэндээ чамайг үнэн мөний зам руу чиглүүлсэн, гэтэл тэр нэгэн сайхан өдөр чи албанаас халагдах тухайгаа надад мэдэгдсэн. Тэр үед чи эх оронч хүн биш, чамайг устгах ёстойг ойлгосон юм. Гэтэл чи бидэнд туслан бидний даалгаварыг биелүүлэх ёстой байсан.
-Таны даалгавар ий? Гэмгүй хүмүүсийг алах уу? Тийм ээ, та нар солиорч!
-Тэд үймээн дэгдээхгүйн тулд тэдний амыг барих хэрэгтэй байсан. Бид цаг хожих хэрэгтэй болсон, чи түүнийг бидэнд олгосон.
Цагаан хүүхэн тэдний яриаг чагнан дуугүй зогсож байсан хэдий ч "Бид танай дэлхийг устгах зарж зайлуулахаар наашаа ирсэн. Бид бүгд цорын ганц Орчлонт ертөнцийн хэсэг. Харцгаа!" гэсэн түүний бодол талд зогсож байгаа бүхэнд дамжин мэдээлжээ.
Бүгд дээш тэнгэр рүү харлаа. Тэдний дээр асар том цагаан үүл хөвөж ширтэн ажих тутам нүдэн дээр нь солигдон өөрчлөгдөнө. Талд байгаа хайлж буй мөс, гол мөрөн тэнгис далайд цутгах ус, Лондон, Лос-Анжеяес, Нью-Йорк, Токио гээд Дэлхийн эрэг хавийн хотууд усанд автаж байгаа. Дүрс өөрчлөгдөн халуун нар төөнөн бүх ургамлыг үнсэн товрог болгон үхсэн амьтдын сэг энд тэндгүй хөглөрнө. Зураг дахин өөрчлөгдөж Хятадад үймээн, Энэтхэгт өлсгөлөн, цөмийн зэвсгийн дайны хөлд сүйтгэгдэж агуйд амьдарч байгаа гээд үзэгдэл алгуурхан өөрчлөгдлөө.
Бүгд аймшигт автан хэсэг дуугүй зогслоо. "Эх дэлхийгээ сүйтгэхээ зогсоохгүй бол та бүхнийг ийм л юм хүлээж байна"
Хамгийн түрүүнд адмирал Уиттакер сэхээ орж,
-Энэ ердөө л бүгдийг хамарсан ховсдолт! Та нар янз бүрийн сонин хачин илбэ үзүүлж чадна гэдгийг би мэднээ гээд харь гаригийн хүүхэн рүү очин,
-Би таныг аваад явна гэснээ, адмирал Робертыг харж,
-Чиний хувьд бүх юм дууссан гэж хэлчихээд Фрэнк Жонсон руу эргэн, -Гүйцэтгэ гэлээ.
Хурандаа Жонсон буугаа гэрнээс нь гаргатал Сюзан Монтегийн гараас мултран Роберт руу гүйн хүрч,
-Битгий ! гэж хашгирав.
-Түүнийг устга! гэж адмирал Уиттакер хашгирав.
Хурандаа Жонсон буугаа адмирал руу чиглүүлэн,
-Адмирал, та баривчлагдсан гэлээ.
Уиттакер түүнийг гайхан харж,
-Та юу юу . . . гэж хэл вэ? Би түүнийг ал гэж танд тушааж байна. Та чинь манай байгууллагын гишүүн биш билүү? гэв.
-Андуурч байна, хэзээ ч байгаагүй. Би аль хэдийнээс танай байгууллагын үнэн мөнийг ойлгоод, захирагч Роберт Белламыг алахын тулд биш, аврахын тулд түүний араас ангуучилж эхэлсэн гэж хэлчихээд Роберт руу эргэн,
-Үүнээс урьтаж хийж амжааагүйдээ харамсаж байна гэлээ.
Адмирал Уиттакерийн царай цонхийн үнсэн саарал өнгөтэй боллоо.
-Тэгвэл та бас үхэх болж дээ. Хэн ч бидний замд хөндөлдөж чадахгүй. Байгууллага...
-Та нарт байгууллага гэж байхгүй. Яг энэ мөчид байгууллагын бүх гишүүдииг баривчилж байгаа. Адмирал, бүх юм дууссан.
Тэнгэрт гэрэл гийн, дуу сонсогдон тэдний дээр харийнхний төв хөлөг хөвөн, дотроос нь ногоон гэрэл туяаран гэрэлтжээ. Тэдний газардахыг бүгд алмайран харцгаана. Дараа нь тэнгэрт тагнуулын хэд хэдэн хөлгүүд цувран гарч ирсээр тэнгэр хөлгөөр пиг дүүрэн Acаp их дуу чимээ дэгдэж ууланд сүр жавхлантай хөгжим цууриатан сонсогдов. Төв хөлгийн үүд нээгдэн харь гаригийхан гарч ирлээ.
Цагаан хүүхэн Poберт руу эргэн, "Би явлаа" гэв. Бүсгүй адмирал Уиттакер, генерал Хиллиард, Монте нар руу хандан, "Та нар надтай ниснэ" гэлээ
Адмирал Уиттакер огзосхийн зайлж,
-Үгүй! Би явахгүй гэв.
"Явцгаая. Бид та нарт хор учруулахгүй" Бүсгүй гараа сунгавал эхний мөчид юу ч болсонгүй, харин дараа нь мань гурван эр зүүдэн өвчтэй хүмүүс мэт төв хөлөг руу алгуурхан дөхөцгөөв
-Үгүй ээ! Би явахгүй гэж адмирал Уиттакер хашгирлаа.
Гурван эр хөлөгт орон далд орсон хойно ч тэрээр хашгирcaap байлаа.
Бүсгүй үлдэгсэд рүү харан, "Тэдэнд муу юм хийхгүй, Тэд их юманд суралцах хэрэгтэй байна, суралцаж дуусмагц бид тэднийг эргүүлэн авчрах болно" гэлээ.
Сюзан Робертыг чангаар тэврэн авав,
"Роберт оо, тэдэнд эх дэлхийгээ устгахаа боль гэж хэлээч".
-Би ганцаараа хийж чадна гэж үү?
"Та нар хэдэн мянгуулаа, өдрөөс өдөрт улам олуул болж байна. Нэгэн сайхан өдөр танай эгнээнд сая саяуулаа нэгдэж, та бүгд нэгэн дуугаар өөрсдийн шаардлагыг зарлан тунхаглах болно. Чи үүнийг хийх үү? "
-Би хичээе, хичээе.
"Бид явлаа, гэхдээ та нарыг ажиглаж байх болно. Тэгээд эргэж ирнэ"
Бүсгүй эргэн хөлөгт орон алга боллоо. Хөлөг доторх гэрэл нь улам улам тодорсоор эцэст нь тэнгэрийг бүхэлд нь гэрэлтэн гийгүүлэв.
Хөлөг гэнэт хөөрөн нисч дагалдагч тагнуулч хөлгүүдийн хамт нисэн алга боллоо. Хэдэн агшны дараа тэд нүдэнд үзэгдэхгүй алга болов.
"Тэдэнд дэлхийг бүү устга гэж хэлээч!"
"Зөв. Үлдсэн амьдралаа үүнд зориулахаа би мэдлээ" хэмээн Роберт боджээ.
Тэр Сюзаныг харан инээмсэглэж тэдний хувьд бүх юм дахин эхэллээ.

ТӨГСӨВ.


Top
   
PostPosted: Oct.24.16 10:33 pm 
Offline
Хэлээд баршгvй их цолтой
Хэлээд баршгvй их цолтой
User avatar

Joined: Oct.26.10 4:59 pm
Posts: 481
Location: Дурлалаар би шатахгүй Дурсамжаар би гуниглахгүй Уураар би дүрэлзэхгүй Уйтгараар би дүнсийхгүй ...
яаа бас л сонирхолтой байлаа шүү. Баярлалаа

_________________
Үг бүхэн зүрхэнд...


Top
   
PostPosted: Oct.25.16 12:54 am 
Offline
Асуулт Самбарын Хvндэт Харуул
User avatar

Joined: Sep.21.09 1:02 pm
Posts: 6298
Location: Энд
Би яг энэ Адмирал юм болов уу гэж бодож бсиймаа Янусыг. Гэхдээ тэр байгууллага дотроос хэн нэгэн Робертын талд бгаа гэж бодсонгүй. Сюзан нь тэхдээ нээх сонин юмаа. Монтетэй суусан мөртлөө Робертод хайртай хэвээрээ юм уу хаашаа юм байнга утсаар ярина. Тэгснээ одоо ирж наалдаж ч бх шиг. Тийм л хайртай бсийн бол Роберттойгоо л бж бхгүй ккк.

Баярлалаа 3аа :wd: :wd: :wd: Хурдан шуурхай оруулж өгч, багаар хамтран ажилласанд ккк :cheerleader:

_________________
:wink:


Top
   
PostPosted: Oct.25.16 10:32 am 
Offline
• Moderator*
<b><font color=#0000FF>• Moderator*</font></b>
User avatar

Joined: May.31.04 3:59 pm
Posts: 1335
Location: тодорхой
Маш их баярлалаа.

_________________
Туйлын үнэн улам бүр...


Top
   
PostPosted: Oct.25.16 2:48 pm 
Offline
Өвөг Дээдсийн Сахиус Гишvvн
Өвөг Дээдсийн Сахиус Гишvvн

Joined: May.10.10 2:23 am
Posts: 713
ёо юу юу болоод өнгөрөв өө, нэг амиар толгой эргэм адал явдалд хутгалдаж Роберттой хамт баахан харайлгах шив. Адал явдал яахав, харин түүний итгэж явсан найз нөхөд ямар аймшигтай муухай урваж байнаа, хүний мөс гээч юм огт алга гэмээр, эсвэл алба ажилдаа тийм үнэнч хүмүүс юм уу. Монте гэгч бас хэн бэ, Сюзан нь одоо монтегоо орхиод Роберттай эргээд нийлэх нь... гэхдээ гэрчүүдийг эрж олсон, бас нууц албадаас бултаж байгаа нь их сонирхолтой байлаа, адмиралыг ийм хүн гэж огт бодоогүй, итгэж байсныг яана, чоорт гэж. Сонирхолтой ном оруулж өгсөн 3 залуудаа маш их баярлалаа, дахиад уулзаа гэж найдаж байна


Top
   
PostPosted: Oct.25.16 3:56 pm 
Offline
Цээлхэн Цангинах Дууч Гишvvн
Цээлхэн Цангинах Дууч Гишvvн
User avatar

Joined: Nov.05.14 6:58 pm
Posts: 442
Odoo Sidney-giin oroogui tsuuhun nom uldlee dee. Tsolmon gishuund bgaa l bhdaa. Udku zavtai bolohooroo oruulaal ehleh bhdaa :D

_________________
Avatar by Someone


Top
   
PostPosted: Oct.25.16 11:58 pm 
Offline
Дархан Гишvvн
Дархан Гишvvн
User avatar

Joined: Apr.24.12 1:04 pm
Posts: 208
Аль нь ороогүй билээ, байгаануудаа бусадтайгаа хуваалцаарай :wd: :hi: :wd: :hi:


Attachments:
14875910_1587003044650470_1024254359_o.jpg
14875910_1587003044650470_1024254359_o.jpg [ 139.56 KiB | Viewed 646 times ]
Top
   
PostPosted: Oct.26.16 12:48 pm 
Offline
Цээлхэн Цангинах Дууч Гишvvн
Цээлхэн Цангинах Дууч Гишvvн
User avatar

Joined: Nov.05.14 6:58 pm
Posts: 442
Өглөө өдөр шөнө
Сурвалжлагч Диана Эванс
Би харанхуйгаас айдаггүй
тэгээд Дэлхийг донсолгосон шүүх хурал дутуу орсон.

_________________
Avatar by Someone


Top
   
PostPosted: Oct.26.16 6:48 pm 
Offline
Эелдэг Гишvvн
Эелдэг Гишvvн

Joined: Mar.17.16 5:46 pm
Posts: 63
Хожмын нэг өдрийг бүлгээр ангилах боломж байгаа болуу одоо орсон нь бүрэн нь ч бүрэн юм шиг байгаан тэхдээ замбараагүй болохоор ерөөсөө уншаагүй л байна.


Top
   
PostPosted: Oct.26.16 7:16 pm 
Offline
Давамгайлагч Гишvvн
Давамгайлагч Гишvvн

Joined: Feb.27.13 5:20 pm
Posts: 874
Баярлалаа.

_________________
Х Ү С


Top
   
PostPosted: Dec.11.16 10:36 pm 
Offline
Суу Алдарт Гишvvн
Суу Алдарт Гишvvн

Joined: Dec.31.09 6:08 pm
Posts: 146
Location: S.Korea
Saihan blaa oruulsan humuust ih bayarlalaa

Sent from my HW-SCL-L32 using Асуулт Самбар mobile app


Top
   
Display posts from previous:  Sort by  
Post new topic  Reply to topic  [ 99 posts ]  Go to page Previous 1 2 3 4

All times are UTC+09:00


Who is online

Users browsing this forum: Google [Bot] and 5 guests


You cannot post new topics in this forum
You cannot reply to topics in this forum
You cannot edit your posts in this forum
You cannot delete your posts in this forum
You cannot post attachments in this forum

Search for:
Jump to:  

Copyright Asuult.NET © 2000-2015.
Administrative Contact: Khundaga Khurelbaatar [hundaga@hotmail.com]
Tel: 1-888-303-4927, Fax: 1-888-406-2264.
Powered by phpBB © 2000-2015 phpBB Group. Powered by phpBB® Forum Software © phpBB Limited