#AsuultSambar :

МОНГОЛ УЛС МАНДАН БАДРАГ!
It is currently Oct.21.17 9:08 pm

All times are UTC+09:00




Post new topic  Reply to topic  [ 99 posts ]  Go to page 1 2 3 4 Next
Author Message
PostPosted: Sep.28.16 10:30 am 
Offline
Дархан Гишvvн
Дархан Гишvvн
User avatar

Joined: Apr.24.12 1:04 pm
Posts: 208
THE DOOMSDAY CONSPIRACY зохиолыг нь ийм нэртэйгээр орос хэлнээс орчуулж гаргасан юм байна. Ойрд Шелдон уншсангүй шүү тээ. :brows:

Их ажлын хажуугаар оруулах зав гардаг байгаа даа. Скандсан хувилбарыг текст болгож янзлаад постлох завтай хүн байвал хэлээрэй. Би номноосоо скандаад явуулаад байя. :cheerleader:


Top
   
PostPosted: Sep.28.16 4:59 pm 
Offline
• Moderator
<b><font color=#000099>• Moderator</font></b>
User avatar

Joined: Mar.01.06 5:02 pm
Posts: 4820
Location: зогсолтгүй..
unshina shu

_________________
Die roten
Europa wir kommen!


Top
   
PostPosted: Sep.30.16 12:48 pm 
Offline
Цээлхэн Цангинах Дууч Гишvvн
Цээлхэн Цангинах Дууч Гишvvн
User avatar

Joined: Nov.05.14 6:58 pm
Posts: 442
Tsolmon.B wrote:
THE DOOMSDAY CONSPIRACY зохиолыг нь ийм нэртэйгээр орос хэлнээс орчуулж гаргасан юм байна. Ойрд Шелдон уншсангүй шүү тээ. :brows:

Их ажлын хажуугаар оруулах зав гардаг байгаа даа. Скандсан хувилбарыг текст болгож янзлаад постлох завтай хүн байвал хэлээрэй. Би номноосоо скандаад явуулаад байя. :cheerleader:

Nadruu finereader projectoo yavuulchih. Bi text bolgood spellcheck hiie.

_________________
Avatar by Someone


Top
   
PostPosted: Oct.01.16 12:03 am 
Offline
Дархан Гишvvн
Дархан Гишvvн
User avatar

Joined: Apr.24.12 1:04 pm
Posts: 208
СИДНИ ШЕЛДОН

ЕРТӨНЦИЙН ТӨГСГӨЛ

ЭХЛЭЛ

Швейцари улс,
Утендорф хот.
10 сарын 14, Ням гариг. 15. 00 цаг.

Талбайн захаар зогсон болж буй явдлыг нүдээрээ харцгаах хүмүүс айсандаа ганц ч үг дуугарах сөгөөгүй зогсоцгооно. Тэдний харах дүр зураг нь эртний балар цагийн хүний дотоод ухамсраас гаргаж авсан жинхэнэ аймшиг мэт. Энэ үзвэрийг үзсэн хүмүүсийн зарим нэг нь цонхийн цайж, нөгөө нэгнийх нь бөөлжис нь цутган тэр ч бүү хэл нэг эмэгтэй зогсож ч чадахгүй дагжтал чичирч, тэд цочролд автацгаажээ.
Хэн нэг нь:
"Миний зүрх одоохон дэлбэрэх нь!" хэмээн хүртэл боджээ. Нэг настай лам духныхаа хөлсийг арчин загалмайлан залбирч: "Бурхан минь, надад туслаач. Бид бүгдэд туслаач. Биднийг энэ амилсан чөтгөрөөс хамгаалаач. Бид Шуламын царайг харлаа. Энэ чинь аймшигт цээрлүүлэлтийн үе эхэлжээ, ертөнцийн төгсгөл болж байна.
Армагеддон... Армагеддон... Армагедон бууж ирлээ" гэлээ.

НЭГДҮГЭЭР ДЭВТЭР
АНЧИН

10 сарын 14, Ням гариг. 21. 00 цаг

"АЯНГА" ЦАХИЛГААН МЭДЭЭ.
МАШ НУУЦ.
ҮНДЭСНИЙ АЮУЛГҮЙ АГЕНТЛАГ.
ШВЕЙЦАРИЙН АЮУЛГҮЙ АЛБАНЫ ДАРГЫН ОРЛОГЧИД. НЭГ ХУВЬ. ЗӨВХӨН УНШ.
АГУУЛГА: "ЕРТӨНЦИЙН ТӨГСГӨЛ" АЖИЛЛАГАА.
АЖИЛЛАГААГ ЭХЭЛ. ХОЛБОГДОХ АЛБАНД МЭДЭГД.
ТӨГСӨВ.


10 сарын 14, Ням гариг. 21. 15 цаг

"АЯНГА" ЦАХИЛГААН МЭДЭЭ.
МАШ НУУЦ.
ҮНДЭСНИЙ АЮУЛГҮЙ АГЕНТЛАГ.
ТЭНГИСИЙН ЦЭРГИЙН ТАГНУУЛЫН 17-Р ТОЙРГИЙН УДИРДЛАГЫН ЗАХИРЛЫН ОРЛОГЧИД НЭГ ХУВЬ. ЗӨВХӨН УНШИНА.
АГУУЛГА: ЗАХИРАГЧ РОБЕРТ БЕЛЛАМЫГ ҮНДЭСНИЙ АЮУЛГҮЙ АГЕНТЛАГИЙН МЭДЭЛД ТҮР ШИЛЖҮҮЛЭХИЙГ НЭН ДАРУЙ ГҮЙЦЭТГЭ.

ТӨГСӨВ.

Бүлэг 1.

Эхний өдөр
10 сарын 15. Даваа гариг.

Вьетнамын Ку-Чигийн цэргийн баазын эмнэлгийн дүүрэн өвчтөнтэй тасагт тэр дахин хэвтэж, цардсан цасан цагаан халаадтай үзэсгэлэнтэй Сюзан түүний орны дэргэд тонгойн сууна. "Сэрээч дээ, далайчин минь. Чи үхэх ёсгүй" хэмээн шивгэнэнэ.
Түүний шидэт дуу хоолойг сонсмогц өвчтөн эр өвчнөө бараг мартах шахлаа. Сюзан түүний чихэнд дахин шивнэтэл утасны хонх чанга хангинаж тэрээр бүсгүйн үгийг ойлгож чадсангүй. Бүсгүйг өөртөө ойртуулахаар гараа сунгаснаа хоосон байхыг нь мэдрэв.
Утасны хонх хангинасаар Роберт Белламийг бүрэн сэрээлээ. Тэрээр амтат сайхан зүүд нойрноосоо салмааргүй байсан тул тун дурамжхан нүдээ нээв. Орны нь дэргэдэх харилцуурын хонх үргэлжлэн хангинасаар. Роберт цагаа харвал өглөөний дөрвөн цаг болж байх ажээ.
Тэрээр харилцуураа авч, уцаарлав.
- Чөтгөр ав гэж, хэдэн цаг болж байгааг та мэдэж байна уу?
- Захирагч Беллам уу?
- Тийм байна ...
- Захирагч аа, танд мэдээлэх зүйл байна. Таныг өглөөний зургаан цагт Форт-Мид дэх Үндэсний аюулгүй агентлагийн штабын байранд генерал Хиллардтай уулзахыг тушаажээ. Та бүгдийг ойлгов уу, захирагч аа?
- Мэдлээ.
Захирагч Роберт Беллам харилцуураа алгуурхан тавиад бодол хийлэв. Үндэсний аюулгүй агентлагт миний хэрэг юу болоов, чөтгөр гэж? Тэрээр Тэнгисийн цэргийн тагнуулын алба хашдаг биш билүү. Зургаан цагт уулзахаар товлосон байхад яарах юу байна вэ? гээд зүүдээ санахыг оролдон нүдээ анин дахин хэвтээд өглөө.
Өчигдөр үдэш Сюзантай ярьснаа зүүдэляжээ.
- Роберт уу гэх бүсгүйн дууг сонсмогц урьдынх шигээ түүний амьсгаа нь давчдан,
- Сайн уу, Сюзан гэв.
- Чи зүгээр үү, Роберт оо?
- Тэгэлгүй яахав, бүх юм маш сайн байгаа. Багтахаа байсан баяны гэр бүл сайн уу? гэвэл бүсгүй гоморхон,
- За боль доо гэв.
- За за. Монтегийн ажил сайн уу?
Роберт урд нь түүний нөхөр байсан болохоор "танай нөхрийн" гэдэг үгийг хэрэглэж зүрхэлсэнгүй.
- Сайн, сайн. Би ердөө л хэд хоног эзгүй байх учраас чамайг санаа битгий зовоорой гэж хэлэх гэсэн юм.
Роберт аль болох тайван ярихыг хичээн,
- Энэ удаа та нар бас хаа хүрэх нь вэ? гэв.
- Бразил орно.
"Багтаж ядсан баяны хувийн "Боинг-727"-гоор..."
- Монтед тэнд ажил гарчээ гэвэл,
- Аа тийм үү? Түүнийг чинь тэр оронд эзэн суух нь л гэж бодлоо хэмээн даажигнахад хүүхэн,
- Хэрэггүй дээ, Роберт гэлээ.
- Уучлаарай! гэснээр тэд хэсэг чимээгүй болцгоов.
- Чиний сэтгэл санаа өөдрөг байгаасай гэж би хүсдэг шүү хэмээн Сюзан өгүүлэв.
- Хэрэв чи энд байвал л тийм байх сан.
- Чамайг сайхан бүсгүй олж, түүнтэйгээ аз жаргалтай байхыг хүсэх юм хэмээн хүүхнийг хэлэхэд,
- Би аль хэдийн гайхалтай сайхан бүсгүй олчихсоон, Сюзан гээд бөөн юм хоолойд нь тээглэн зангирч дуугарч чадахгүй азнаснаа,
- Тэгээд яасныг мэдэх үү? Би түүнийгээ алдчихсан шүү гэлээ.
- Энэ тухай байнга дурсах юм бол би чамтай ярихаа больчихно шүү гэхэд нь Робертыг далдын айдас нөмрөн авч,
- Битгий тэгээрэй, гуйя гэв. Бүсгүй түүний амьдралын эрч
хүч нь байсан тул түүний дууг сонсохгүй байна гэж бодохыг ч мань эр хүссэнгүй.
Роберт сэргэлэн цовоо, амарлингуй дуугарахыг хичээн,
Би гарч гүйгээд, шаргалхан үстэй, хонгорхон бүсгүй олж аваад түүнтэйгээ үхэн үхтлээ жаргана аа гэлээ.
- Би чамайг олоосой гэж хүсдэг шүү.
- Чамд амлая, олноо.
- Би чиний төлөө санаа зовох юм, хонгор минь гэвэл,
- Хэрэггүй дээ, би дажгүй хэмээн худал хэлсэндээ амьсгаа нь. бөглөрчих шахав. Хэрвээ бүсгүй бүх үнэнийг мэдсэн бол! Тэрээр хэнтэй ч, тэр тусмаа Сюзантай ч энэ талаар яриагүй,
Түүний толгойд бүсгүй өөрийг нь өрөвддөг гэх бодол төрсөнгүй.
- Бразилаас чамтай яринаа гэж Сюзан хэллээ.
Ингээд тэдний хэн нь ч юу ч ярьж чадалгүй нилээн хэсэг дуугүй байцгаав.Тэдэнд ярих юм байсан авч хэн ч, юу ч ярьж чадалгүй удаан гэгч нь дуугүй болцгоож, ер нь ярихгүй өнгөрөх нь дээр ч байж магадгүй.
- Явах боллоо, Роберт гэж бүсгүйн дуугарахад мань эр,
- Сюзан? гэв.
- Юу гээв?
- Би чамд хайртай, үргэлж хайрлана шүү гэлээ.
- Мэднээ, би ч чамд хайртай, Роберт.
Энэ бүгд уйтгар гуниг, баяр баясгалан байлаа. Тэд бие биеэ хайрласан хэвээр.
"Та хоёр сайхан хосууд шүү" гэж найз нөхөд нь тэдэнд үргэлж хэлдэг байж билээ. Гэтэл юу тохиолдлоо? ...
Захирагч Роберт Беллам орноосоо босоод хөл нүцгэн бүгд Сюзаныг санагдуулдаг зочдын өрөө тийш орлоо. Энд тэдний амьдралын зурвас үеэс үлдэж хоцорсон Сюзантай авхуулсан хэдэн арван зураг байдаг юм.
Шотландын ууланд хоёул загасчилж яваа, Тайландын хийдийн өмнөх Буддын хөшөөний дэргэд зогсоо, Ромд Боржийн цэцэрлэгээр сүйх тэргээр зугаалж байгаа гэхчлэн бүх л зурган дээр тэд тэврэлдэн инээцгээсэн, ухаангүй хайртай хосууд харагдана.
Роберт гал тогоонд орон кофе чанагчаа залгахад гал зуухны ханан дахь цаг 5.05 болж байлаа. Тэрээр хэсэг зуур эргэлзэн зогссоноо харилцуур авч дугаар эрэгдэв. Зургаан удаа дуудсаны эцэст арайхийн адмирал Уиттакерийн дуу сонсогдлоо.
- Сонсож байна.
- Адмирал уу.
- За юу гээв?
- Роберт ярьж байна. Таныг сэрээсэнд өршөөгөөрэй, эрхэм ээ. Хачирхалтай юм болоод байна. Үндэсний аюулгүй агентлагаас над руу сая ярилаа.
- Үндэсний аюулгүй агентлагаас аа? Тэдэнд юу хэрэгтэй болоов?
- Мэдэхгүй. Намайг өглөө зургаан цагт генерал Хиллиардын өрөөнд байхыг тушаалаа.
Харилцуурт хэсэг чимээгүй болсноо,
- Чамайг тийш нь шилжүүлж магадгүй юм шиг байна гэлээ.
- Арай үгүй байлгүй, ямар ч утгагүй юм. Тэд яагаад ...
- Яаралтай ажил гарч гэдэг нь ойлгомжтой, Роберт. Генералтай уулзчихаад над руу яриарай.
- Тэгье. Баярлалаа, эрхэм ээ гэв.
Ингээд тэдний яриа өндөрлөв. "Хөгшинд төвөг удах хэрэггүй байж уу дээ" гэж Роберт бодлоо. Хоёр жилийн өмнө адмирал Тэнгисийн цэргийн тагнуулын даргын ажлаас халагдсан, үнэнийг хэлэхэд бараг албан хүчээр л түүнийг огцруулжээ. Дам сураг сонсоход Америкийн Тэнгисийн цэргийн албанаас түүнд нэгэн том албан тасалгаа бэлтгэж нөөц флотын аахар шаахар ажил эрхлүүлэх санал тавьсан ажээ.
Роберт хэн нэгэнтэй яримаар санагдаад түүнтэй ярьсан бөгөөд адмирал хэдийгээр одоогийн тагнуулын ажлыг мэдэхгүй ч тэрээр Сюзанагаас гадна түүний газар дээрх ганц ойр дотнын хүн нь байлаа.
Тэр эхнэрээ салан явснаас хойш аз жаргалтай, бие биесээ хайрлан хөгжилдөн амьдарч байсан тэр ертөнцөөс огт өөр цаг хугацааны хуурмаг ертөнцөд, бусдаас даажин амьдрах болжээ.
"За яах вэ, Өөрөөр яах байсныг би төсөөлөх ч үгүй байна" гэж Роберт бодлоо.
Кофе хэдийнэ бэлэн болжээ.
Кофены гашуун амт амтагдахад нь жинхэнэ Бразил кофе хэмээн Роберт бодлоо.
Тэрээр аягатайгаа барьсаар угаалгын өрөөнд орж, өөрийгөө толинд сайтар ажиглав. Галбир сайтай өндөр гуалиг биетэй, эрэмгий царай, зоригтой байрын эрүүтэй, ухаалаг, гярхай нүд, хар үстэй дөч шахаж яваа эрийн төрх харагдав. Цээжин дэх урт гүн сорви онгоцны ослоос үлдсэн ул мөр байлаа. Энэ бүхэн Сюзантай байсан тэр мөчид болсон юмсанж харин одоо бол энд ганцаараа.
Роберт сахлаа хусан, шүршүүрт ороод хувцаслахаар шүүгээ тийш зүглэв. Гайхалтай юм, юу өмсөх билээ? Далайчны дүрэмт хувцас уу, энгийн костюм уу? Эцэст нь тэрээр хар саарал костюм, цагаан цамц, саарал торгомсог зангиа сонгов.
"Оньсогын ордон" гэгдэх Үндэсний аюулгүй агентлагт америкийн тагнуулын болон бусад алба, хамгийн нууц албууд хамрагддаг гэдгээс цааш тэрээр юу ч мэддэггүй ажээ.
"Тэдэнд миний хэрэг юу болоо юм бол? За яахав, удахгүй учир нь олдох хойно доо".


Top
   
PostPosted: Oct.01.16 12:04 am 
Offline
Дархан Гишvvн
Дархан Гишvvн
User avatar

Joined: Apr.24.12 1:04 pm
Posts: 208
Бүлэг 2.
Мэриленд мужийн Форт-Мидэд наян хоёр акр газрыг бүхэлд нь эзэгнэх Үндэсний аюулгүй агентлагийн хоёр том барилга нийлээд Виржини мужийн Лэнгли дахь ТТГ-ын цогцолбороос даруй хоёр дахин том ажээ. Уг байгууллага Нэгдсэн Улсын Холбооны аюулгүй байдлыг хангах, мөн дэлхийн электрон тагнуулын мэдээлэл цуглуулах зорилготой байгуулагджээ. Агентлагт хэдэн мянган хүн ажиллаж, төчнөөн хэмжээний мэдээлэл цуглуулан, өдөртөө дөчин тонноос илүүтэй баримт бичиг хуримтлагдана.
Захирагч Роберт Белламийг хүрэлцэн ирэхэд гэгээ бүрэн ороогүй байлаа. Түүний өмнө дээгүүр нь өргөст тор татсан найман футийн өндөр хана, бүрэн зэвсэглэсэн хоёр хамгаалагчтай харуулын бүхээг бүхий том хаалга сүндэрлэнэ. Хамгаалагчдын нэг нь бүхээгтээ үлдэн хамтрагчаа түүний машинд дөхөн очихыг ажиглав.
- Танд юу хэрэгтэй вэ? гэж хамгаалагч Робертоос асуув.
- Захирагч Беллам. Генерал Хиллиардын дуудсанаар ирлээ гэхэд нь,
- Таны бичиг баримтыг үзэхийг зөвшөөрнө үү, захирагч аа гэв.
Роберт Беллам түрийвчнээсээ Тэнгисийн цэргийн тагнуулын офицерийн үнэмлэхээ гарган еглөө. Хамгаалагч үнэмлэхийг анхааралтай шалгаад,
- Баярлалаа, захирагч аа гэв.
Манааны бүхээг дэх хамгаалагч үүд нээлээ.
Бүхээг дэх хамгаалагч харилцуур аван,
- Захирагч Беллам тантай уулзахаар ирлээ хэмээн цааш нь дамжуулав.
Минутын дараа Роберт цахилгаан татуургаар ажилладаг бас хаалганд дөхөж ирвэл зэвсэг бүхий хамгаалагч машинд дөхөн ирлээ.
- Захирагч Беллам уу? гэхэд нь,
- Тийм ээ гэлээ.
- Үнэмлэх, бичиг баримтыг тань шалгахыг зөвшөөрнө үү?.
Робертын эгдүү хөдлөн зэвүүцсэнээ,
"Юундаа ч эгдүүцэх вэ, энэ чинь эдний эзэмшил газар шүү дээ" гэж бодон дахин түрийвчнээсээ үнэмлэхээ гаргав.
Роберт цааш явтал өмнө гурав дахь хаалганд тулж ирэв. "Бурхан минь. Яг л үлгэрийн хааны ордонд байгаа юм шиг санагдаж байх чинь".
Гурав дахь зэвсэгтэй хамгаалагч машинд дөхөн ирлээ. Роберт түрийвч тийш гар сунгахад хамгаалагч өлийн машины дугаарыг нь харснаа,
- Захиргааны байр руу шууд яваарай. Тэнд таныг угтаж авна. Захирагч аа гэлээ.
- Баярлалаа.
Хаалга нээгдэн Роберт асар том цагаан байшингийн үүдэнд иртэл түүнийг хүлээн нэгэн эр зогсож харагдана.
- Машинаа энд орхичих, захирагч аа гэж хэллээ.
Беллам түлхүүрээ зоолттой чигээр нь орхин машинаасаа буув. Түүнийг угтан авсан гуч эргэм насны өндөр, туранхай, цонхигор эрийг харахад нар салхины бараа харалгүй удсан шинжтэй.
- Намайг Харрисон Келлер гэдэг. Таныг генерал Хиллардын өрөөнд хүргэж өгнө.
Тэд ширээний ард албаны хүн суух, өндөр адар бүхий, том танхимд орвол,
- Захирагч Беллам уу? гэв.
Роберт эргэн харвал зургийн аппаратын чадхийх сонсогдон,
- Баярлалаа, эрхэм ээ гэлээ.
Беллам, Келлер тийш эргэн,
- Юунд зураг авч...? гэхэд,
- Бид минутын дотор амжуулна гэж Келлер яаран хэлэв.
Жаран секундийн дараа гэхэд Белламийн пиджакны энгэрт түүний овог нэр, зураг бүхий цагаан цэнхэр өнгийн дөрвөлжин картыг хэдийнэ өлгөжээ.
- Ажлын байранд байх хугацаандаа энэ картыг байнга зүүх юм шүү гэж Келлер хэлэв.
- За, мэдлээ.
Тэд урт цагаан хонгилоор цааш явлаа. Беллам хонгилын хоёр талын хананд футын зайтайгаар нууц камер байрлуулсан байхыг ажиглав.
- Ямар том байр вэ? гэж Робертыг асуухад,
- Талбай нь хоёр сая квадрат метрээс илүү шүү, захирагч аа гэв.
- Юу уу?
- Тийм ээ. Энэ хонгил 980 фунтын урттай, хамгийн урт хонгил. Манай энд, худалдааны төв, кафе, шуудан, зоогийн газар, мэс заслын эмнэлэг, шүдний эмч, банкны салбар, хими цэвэрлэгээ, гутлын дэлгүүр, үсчин гээд бүхий л хангамж бий.
"Бүхэл бүтэн хотхон байх шив" гэх бодол Робертод төрлөө.
Тэд олон компьютер эгнүүлэн өрсөн том танхимд орцгооход Роберт гайхсандаа зогтусан зогсов.
- Гайхалтай байна уу? Энэ манай компьютерийн танхимын нэг нь. Энэ цогцолборт гурван сая компьютер, шифрлэдэг машин бий хэмээн Келлер танилцуулав.
- Энд хэдэн хүн ажилладаг юм бэ? гэвэл,
- Арван зургаан мянга орчим гэв.
"Хм, тэгээд миний хэрэг юу байгаа юм бол?" хэмээн Роберт Беллам боджээ.
Келлер түлхүүрээр онгойдог тусгай цахилгаан шат руу түүнийг авч орлоо. Тэд зорьсон давхартаа хүрч, бас нэгэн урт хонгилоор явсаар хүлээлгийн өрөө байрлах тасалгааны үүдэнд ирлээ.
- Ийшээ, захирагчаа гэвэл тэд нарийн бичгийн дарга нарт зориулсан дөрвөн ширээ бүхий том хүлээх танхимд орцгоов. Хоёр нарийн бичгийн дарга ажлын байрандаа сууж байв. Харрисон Келлер тэдний нэгэнд дохимогц бүсгүй нэг товчлуур дарахад тасалгааны хаалга аажмаар нээгдэж эхлэв.
- Орцгооно уу, эрхмүүд ээ. Генерал та нарыг хүлээж байгаа гэлээ.
Роберт генералын ажлын тасалгаанд орлоо.
Өрөөний хана, тааз дуу тусгаарлагчтай бөгөөд зураг, хувийн эдлэлээр сайтар тохижуулжээ. Өрөөний эзэн үүнд ихээхэн анхаарал тавьдаг нь илт байв.
Үндэсний аюулгүй агентлагын орлогч захирал генерал Марк Хиллиард тавь орчим настай нэгэн ажээ. Маш өндөр нуруутай, болдын өнгөт хүйтэн нүдтэй генерал саарал костюм, цагаан цамц, саарал зангиа зүүжээ.
"Би ч хувцсаа зөв сонгожээ" хэмээн Роберт бодлоо.
- Генерал Хиллиард аа, захирагч Беллам ирлээ гэж Келлер мэдэгдэв.
- Хүрэлцэн ирсэнд баярлалаа, захирагч аа.
"Ердөө цайнд уригдаж ирсэн юм биш биз" гэсэн бодол Робертийн толгойд зурсхийв.
Тэд генералтай гар барилцан мэндэлцгээв.
- Сууцгаа, таныг аяга кофеноос татгалзахгүй гэж мөрийцөхөд бэлэн байна гэж генерал өгүүлэв.
- Тэгье, эрхэм ээ гэлээ.
"Энэ хүн чинь хүний санаа бодлыг уншчихдаг юм шиг байна".
- Харрисон, та яах вэ? гэж генерал Хиллиард асуухад нь,
- Үгүй, танд баярлалаа гээд Харрисон тасалгааны буланд байх буйдан сандалд суулаа.
Генерал хонх дарахад ази царайтай нэгэн эр кофе, жигнэмгийн хамт авчирлаа. Орж ирсэн эрийн пиджак дээр өнөөх карт байхгүй байхыг нь Роберт анзаарчээ. Тэрээр гайхалтай сайхан үнэртэх кофе аягалав.
- Та яаж уух вэ? гэж генерал Хиллиардыг асуухад нь,
- Сүүгүй ууя хэмээн Роберт хариулав.
Кофе зүйрлэшгүй сайхан амттай аж.
Эрчүүд зөөлөн арьсан буйдан сандалд суун бие биеэ харцгаав.
- Захирал надыг тантай уулзахыг хүссэн юм хэмээн генерал яриагаа эхлэв.
Захирал Эдвард Сандерсон бол тагнуулчдын хүрээнд домог болсон хүн билээ. Тэрээр дэлхий даяар явуулсан хэд хэдэн нууц ажиллагаа нь амжилттай болж агуу их мастер нь болсон юмсанж. Хүмүүсийн шивэр авир гэлцэх нь мань хүн олны дунд тун ховор үзэгддэг нэгэн ажээ.
- Тэнгисийн цэргийн тагнуулын 17-р тойрогт та хэр удаан алба хааж байгаа вэ? гэж генерал Хиллиард асуулаа.
Роберт түүнтэй наадалцах хэрэг гарах нь. Генерал түүнийг Тэнгисийн цэргийн тагнуулын албанд орсон өдөр, цаг мөчийг нь тодорхой мэдэж байгаа гэж сарын цалингаараа мөрийцөхөд ч бэлэн байлаа.
- Арван таван жил.
- Миний мэдэж байгаагаар, үүнээс өмнө Вьетнам дахь тэнгисийн нисэх онгоцны эскадрилийг удирдаж байсан байхаа гэв.
- Тийм ээ, эрхэм ээ.
- Тэнд таныг онгоцтой чинь сөнөөж, эмч нар таныг үхлээс мултарч аврагдана гэдэгт итгэхгүй байсан гэсэн.
Тэр үед эмч нар: "Наадахаа орхи. Түүний хоногийн тоо нь гүйцжээ" гэж хэлсэн аж. Роберт ийнхүү үхэл сэхлийн дэнсэн дээр баларч байжээ. Тэгэхэд Сюзан түүний дээрээс тонгойн "Далайчин эр минь, нүдээ нээгээч. Чи үхэх ёсгүй" гэж шивнэн сууж байжээ. Мань эр битүү өвчний манан дундаас нүдээ нээн харвал урьд өмнө харах учрал тохиож байгаагүй үнэхээрийн үзэсгэлэнтэй бүсгүй үзэгджээ.
Бүсгүй зөөлөн дугараг царай, өтгөн хар үс, гялтганасан бор нүд, гэрэл цацарсан инээмсэглэсэн нэгэн байлаа.
Генерал Хиллиард ямар нэг юм хэлэв.
Роберт өөрийн санаа бодлоосоо ангижирч бодит байдалдаа эргэн ирж,
- Уучлаарай, генерал аа та юу гэвээ? гэсэнд,
- Захирагч аа, бидэнд нэн хүнд байдал тулгарч, таны тусламж хэрэгтэй болоод байна гэв.
- Сонсож байна, эрхэм ээ гэж Роберт хэлэв.
Генерал босоод тасалгаан дотуураа нааш цааш алхаж,
-Миний танд хэлэх зүйл маш нууц шүү гэлээ.
- Ойлголоо, эрхэм ээ.
- Өчигдөр швейцарийн Альпад Натогийн эзэмшилд цаг уурын бөмбөрцөг дэлбэрч унасан. Бөмбөрцөгийг өндөр зэрэглэлийн нууцлалтай цэргийн туршилтын багажаар төхөөрөмжилсөн байсан юм хэмээн генерал Хиллиард ярьж эхлэв.
Робертод чухам юу гэх гээд байгаа нь ойлгогдохгүй хэвээр байлаа.
- Швейцарийн засгийн газар уг төхөөрөмжийг олзлон авсан агаад тэнд гэрчүүд бий. Хамгийн гол нь энэ мэдээлэл бусад оронд тархахгүйн тулд гэрчүүд харсан үзсэнийхээ талаар нэг ч үг дуу гарах ёсгүй юм. Та намайг ойлгож байна уу?
- Тийм ээ, эрхэм ээ. Та намайг гэрчүүдтэй уулзаж харсан үзсэнийхээ талаар ам алдахгүй байхыг тэдэнд сануулахыг хүсэж байна гэлээ.
- Тийм ч биш ээ, захирагч аа.
- Тэгвэл ойлгосонгүй ...
- Та зөвхөн гэрчүүдийг эрж олно, тэднийг үг дуугүй байлгах талаар өөр хүмүүс тэдэнтэй ярилцах болно гэв.
- Ойлголоо. Бүх гэрчүүд Швейцарид бий юу?
- Тэд чухам хэн болох, хаана байгаа зэрэг нь мэдэгдэхгүйд учир нь байна, захирагч аа хэмээн генерал учирлав.
Роберт генералын тайлбарыг сонсоод бодол боллоо.
- Өршөөгөөрэй...
- Бидэнд байгаа ганц мэдээлэл нь энэ гэрчүүд жуулчдын автобусаар явж байсан байна. Тэд ердөө л бөмбөрцөг унах тэр мөчид дэргэдүүр нь өнгөрч явсан жижиг тосгоны ... гээд генерал Харрисон Келлер тийш эргэхэд цаадах нь,
- Утенфорд гэхэд генерал Роберт тийш хандан,
- Зорчигчид ослыг харахаар автобуснаасаа хэдэн минут буугаад, эцэст нь цааш замаа үргэлжлүүлжээ. Харин аялал дуусмагц бүх жуулчид бүгд тарцгаасан байна.
- Генерал Хиллиард аа, та эдгээр хүмүүс одоо хаана байгаа талаар ямар ч мэдээлэл байхгүй гэж хэлэх гээ юу? гэж Роберт яриагаа зугуухан үргэлжлүүлэн хэллээ.
- Тийм ээ.
- Та намайг тэдний эрэлд илгээх гээ юу?
- Яг тийм. Та их сайн тодорхойлолттой юм билээ. Надад таныг зургаан хэлээр чөлөөтэй ярьдаг, мөн гүйцэтгэх ажилтан мэт гайхамшигтай ажилладаг гэж мэдэгдсэн. Захирал таныг түр хугацаагаар Үндэсний аюулгүй агентлагт шилжүүлэхээр хөөцөлдөж байгаа гэлээ.
- Тэгэхээр энэ асуудлаар Швейцарийн засгийн газартай холбоотой ажиллах болох нь ээ?
- Үгүй, та ганцаараа ажиллах болно.
- Ганцаараа юу? Гэвч ...
- Өөр хэнийг ч энэ ажиллагаанд оруулах ёсгүй. Бөмбөрцөгтэй холбоотой асуудал хичнээн чухлыг би танд хэлж чадахгүй нь захирагч аа. Та ажил явдлаа өдөр бүр надад илтгэж байх ёстой гэв.
Генерал зураг дээр утасны дугаар бичин Роберт тийш сунгав.
- Энэ дугаараар над руу дуртай цагтаа ярьж болно. Таныг Цюрих хүргэх нисэх онгоц хүлээж байгаа. Одоо таныг юм хумаа авхуулахаар гэрт тань аваачхаад дараа нь нисэх буудал хүргэж өгнө.
"Миний эзгүйд хэн загаснуудыг минь хооллох билээ?" гэж асуух хорхой нь хөдөлсөн ч тэрээр "Танд ямар ч загас байхгүй" гэдэг хариулт сонсохоо сайн мэдэж байлаа.
- Тагнуулчаар ажилласан хугацаанд таныг хилийн чанадад холбоо сүлбээтэй болсон байх гэж бодох юм ...
- Тийм ээ, эрхэм ээ. Надад овоо хэдэн найз бий. Тэд надад тун их хэрэг болж чадах ...
- Та тэдний хэнтэй ч холбоо барьж болохгүй. Ер нь таныг ажил хэргийн ямар нэг холбоо тогтоохыг зөвшөөрөхгүй. Таны эрж хайх гэрчүүд янз бүрийн орны хүмүүс байгаа гэдэгт эргэлзэхгүй байна гээд Хиллиард Харрисон тийш эргэлээ.
Келлер буланд байх шүүгээ тийш очин, нэгэн дугтуй гарган Робертод өгөв.
- Энд хорин мянган доллар, тавин мянган доллартай тэнцэх европын мөнгөн дэвсгэртүүд бий. Мөн таны хэрэглэх хуурамч бичиг баримтууд байгаа гэлээ.
Генерал Хиллард цагаан судалтай хатуу гялалзсан хар өнгийн карт гаргаж ирснээ,
- Энэ төлбөрийн карт гэв.
- Наадах чинь надад хэрэг болно гэдэгт эргэлзэж байна, генерал аа. Бэлэн мөнгө хангалттай байна, тэгээд ч Тэнгисийн цэргийн тагнуулын газраас өгсөн төлбөрийн карт надад бий гэлээ.
- Үүнийг ав гэж генералын хэлэхэд,
- За гээд Роберт картыг авч үзвэл тэрээр урьд өмнө огт сонсоогүй банкнаас уг картыг гаргажээ. Дээд талд нь утасны дугаар бичигдсэн байв.
- Картан дээр нэр бичигдээгүй байна.
- Энэ карт чектэй адил эзэмшигчийн нэр шаарддаггүй юм. Ердөө л картан дээрх утас руу утасдаад хэрэгтэй гүйлгээгээ хийнэ. Үүнийг байнга авч явах нь маш чухал.
- Таныг ойлголоо, генерал аа.
- Бас нэг юм байна, захирагч аа.
- За, эрхэм ээ.
- Та гэрчүүдийг заавал олох ёстой. Нэгийг ч үлдээлгүй, бүгдийг. Таныг даалгавар биелүүлэх болсон гэдгийг би захиралд дуулгах болно гэлээ.
Уулзалт өндөрлөв.
Харрисон Келлер Робертыг тэнгисийн дүрэмт хувцастай нэгэн эр суух хүлээлгийн өрөөнд хүргэж ирлээ.
Тэднийг орж очмогц далайчин годхийн босов.
- Энэ ахмад Доуэрти, тэр таныг нисэх буудалд хүргэж өгнө. Амжилт хүсье гэв.
- Танд баярлалаа гээд Роберт Келлертэй гар барин салах ёс гүйцэтгэхэд тэрээр цааш эргэн генерал Хиллиардын өрөө тийш эргэв.
- Та бэлэн үү, захирагч аа гэж ахмад Доуэртиг асуухад,
- Бэлэн хэмээн Роберт шийдэмгий хариулжээ.
Гэвч тэр юунд бэлэн байгаа билээ? Тагнуулын алба хашиж байхад түүнд олон хүндхэн даалгавар өгч байсан ч одоогийнх шиг хачин даалгавар огт байгаагүй сэн. Тэрээр аль орных нь хэд хичнээнийг нь мэдэхгүй үл мэдэгдэх гэрчүүдийг хайх болжээ.
- Таныг эхлээд гэрт чинь шууд хүргээд дараа нь эндээс ВВС-ийн баазад аваачихыг тушаасан хэмээн ахмад Доуэрти хэлээд,
- Тэнд онгоц хүлээж байгаа ... гэвэл, Роберт толгой сэгсрэн,
- Үгүй, эхлээд би ажлаараа орох хэрэгтэй гэсэнд Доуэрти,
- За яахав. Би тантай хамт очоод хүлээж байя гэлээ.
Робертод түүнд итгэхгүй байна уу даа гэсэн сэтгэгдэл төржээ. Агаарын бөмбөлөг унасныг мэдсэнийх нь төлөө юу? Балай юм.
Роберт үүр цайх өглөөний сэрүүн агаарт гарлаа. Машин нь үүдэнд тавьсан газраа байсангүй, түүний оронд урт лимузин машин суналзан зогсож харагдана.
- Таны машиныг харж хандана аа, захирагч аа гэж Доуэрти тайлбарлаад,
- Бид энэ машинаар явцгаана гэв.
Робертод үнэндээ цаг үргэлж хяналтанд байлгах гээд буй нь мэдрэгдэн, энэ нь тийм ч таатай биш санагджээ.
- Тэгье л дээ.
Тэд Тэнгисийн цэргийн тагнуулын удирдах газар руу хөдөлцгөөв. Борооны зузаан үүлний цаана өглөөн наран цайвартан халхлагдав.
"Баргар өдөр болох нь ээ. Бүх л талаараа"
хэмээн Роберт боджээ.

Бүлэг 3.
Канад, Оттава, 24. 00 цаг
Роберт, Янус гэдэг нууц нэрээр сайтар хамгаалагдсан цэргийн хуарангийн байранд хүрэлцэн иржээ.
-Та бүхэн "Ертөнцийн төгсгөл" ажиллагаа эхэлснийг хэдийнэ мэдэж байгаа. Илүү дутуу шуугиан дэгдээлгүйгээр аль болох хурдан эрж олох шаардлагатай хэдэн гэрчүүд бий. Бид нууц албаны ердийн сувгаар ажиллавал мэдээлэл алдагдах аюултай.
-Энэ хэргээр хэн хөөцөлдөх вэ? Орос эр. Хүдэр томбиетэй, цухалдуу эр.
- Захирагч Роберт Беллам.
- Яахлаараа түүнийг сонгочив? Герман эр, язгууртан төрхтэй, бүдүүлэгдүү эр.
- ГТГ, ХМТ, хэд хэдэн тусгай нууц албаны мэдээллийг шалгаж компьютер түүнийг сонгосон юм.
- Өршөөгөөрэй, түүний тухай мэдээлэлтэй танилцаж болох сон болов уу? Япон эр, эелдэг, зальтай.
- Захирагч Беллам туршлагатай ажилтан, зургаан хэлийг чөлөөтэй эзэмшсэн, албаны сайн тодорхойлолттой, өөрийн ур чадвараа нэг бус удаа баталсан, хамаатан садангүй.
- Яаралтай гэж түүнд мэдэгдсэн үү? Англи эр, дээдсийг дуурайгч, сонор сэргэг.
- Тийм ээ. Тэр нэн даруй гэрчүүдийг эрж хайна гэдэгт итгэх үндэслэл бидэнд бий.
- Тэр ажиллагааны эцсийн зорилгыг мэдэж байгаа юу? Франц эр, маргалдах дуртай, зөрүүд.
- Үгүй.
- Тэр хэзээ гэрчүүдийг эрж эхлэх вэ? Хятад эр, хэрсүү, тайван.
- Гавьяа зүтгэлийг нь зохих ёсоор үнэлж шагнах болно.


Top
   
PostPosted: Oct.01.16 12:05 am 
Offline
Дархан Гишvvн
Дархан Гишvvн
User avatar

Joined: Apr.24.12 1:04 pm
Posts: 208
Бүлэг 4.
Дэлхий дэх томоохон байгууллагын нэг болох Тэнгисийн цэргийн тагнуулын удирдах газар нь цэргийн болон энгийн нийлсэн хорин мянган ажилтантай бөгөөд уг байгууллага Пентагоны 17 бээрийн урт хонгил бүхий дөрвөн давхрыг бүхэлд нь эзэлдэг ажгуу. Тэнгисийн цэргийн тагнуулын удирдах газрын тохижилтод далайн уламжлалыг тусган, ширээ, хавтас өрсөн шүүгээнүүд нь Дэлхийн хоёрдугаар дайны үеийнх шиг хүрэн ногоон юм уу Вьетнамын дайны үеийн байлдааны хөлөг онгоц мэт саарал өнгөтэй аж. Хана тааз нь цайвар шар эсвэл шаргал өнгөөр буджээ. Албанд анх ормогцоо энэ хатуу хүтүү засал хогшил нь Робертыг цухал дуулдаг байснаа жил ирэх тутам тэрээр энэ бүхэнд дасал болсон байна.
Роберт өөрийн давхартаа очин танил хамгаалагч суух гудам тийш гарвал,
- Өглөөний мэнд, захирагч аа гэж хамгаалагч мэндлээд,
- Таны бичиг баримтыг үзэж болох уу? гэв.
Роберт энд долоон жил ажиллаж байгаа хэдий ч тогтсон хатуу дэглэмийг чанд мөрддөг билээ.
Тэр дуулгавартайгаар үнэмлэхээ үзүүлэв.
- Танд баярлалаа, захирагч аа.
Роберт өрөөндөө очих замдаа голын эрэг дээрх зогсоол дахь машиндаа хүлээн суугаа ахмад Доуэртийн тухай бодлоо. Тэр хүн түүнийг энэ бүтэшгүй эрлээ эхлэх Швейцари руу хүргэж өгөх онгоцны буудалд хүргэхээр хүлээж байгаа.
Робертыг өрөөндөө ороход түүний нарийн бичгийн дарга Барбара хэдий ирчихсэн байв.
- Өглөөний мэнд, захирагч аа. Захирлын орлогч таныг өрөөн -дөө хүлээж байгаа гэж мэдэгдэхэд нь,
- Хүлээж байг. Намайг адмирал Уиттекартай холбоодох гэв.
- За эрхэм ээ.
Роберт даруй адмиралтай ярилаа.
- Уулзчихав уу, Роберт оо? хэмээн адмиралыг асуухад,
- Тэглээ, адмирал аа гэв.
- Уулзалт ямар болов?
- Тун сонирхолтой. Та надтай өглөөний хоол идэхгүй юу, адмирал аа? хэмээн хэлэхдээ тэр элдэв өнгө гаргалгүй тайван ярихыг хичээлээ.
- Тэгье л дээ, наана чинь уулзах уу?
- За ашгүй дээ. Би танд нэвтрэх үнэмлэх бичүүлье хэмээн Роберт хариулав.
- Тэгвэл цагийн дараа уулзацгаая.
Роберт харилцуураа тавьснаа бодолд автав. “Заяа нь хаясан гэдэг нь түүнд нэвтрэх үнэмлэх хийж өгөх гэж суух ч гэж дээ. Ердөө хоёр жилийн өмнө тэр Тэнгисийн цэргийн тагнуулын албыг толгойлж байсан юмсан. Түүнд ямар санагдах
бол доо?”
Роберт харилцуураа авч, нарийн бичгийн даргаа дуудав.
-Сонсож байна , захирагч аа.
-Би адмирал Уиттакерыг хүлээж авна. Үнэмлэх захиал.
-Одоохон захиалъя.
Одоо захирлын туслах золигийн Дастин Торнтонд очиж илтгэх хэрэгтэй байв.

Бүлэг 5.
Тэнгисийн цэргийн тагнуулын удирдах газрын даргын орлогч Дастин Торнтон Аннаполисын их сургуулиа төгсмөгцөө агyy тамирчин мэт алдаршжээ. Одоогийн өндөр албан тушаал байгаагаараа мань эр америкийн хөл бөмбөгт, бүр тодруулбал зэвсэгт хүчин, тэнгисийн флотуудын хооронд болсон хөл бөмбөгийн тэмцээнд ихээхэн өртэй болсон нэгэн ажээ. Нэгэн удаа хадан цохио мэт энэ эр жилийн хамгийн гол тэмцээнд хамгаалагчаар оржээ. Дөрөв дэх үеийн эхэнд оноо 13:0 харьцаатай, зэвсэгт хүчнийхний тал хоёр удаагийн дайралт хийж, бөмбөг эсрэг талын талбайд газардсан нь Дастин Торнтоны амьдралыг тэр чигээр нь өөрчилжээ.
Тэр бөмбөгийг авч эсрэг талын тоглогчдын дундуур сэтлэн цөлж бөмбөг хаалганы дэргэд буумагц флотынхон даруй гоол оруулжээ. Зэвсэг хүчнийхэн тоглолтыг эхлүүлэхэд тэдэнд аз тохиосонгүй бөмбөгийг талбайгаас гаргаж орхив.
Цаг дуусах дөхсөөр, одоо 13:9 болж оноо мөн л зэвсэгт хүчнийхэнд ашигтай хэвээр байлаа.
Бөмбөг тоглолтод ормогц Торнтоны дэргэд хүрч ирэхэд эсрэг талын бөөн тоглогчид түүн дээр овоорон, тэрээр хөл дээрээ зогсоход бэрхтэй болжээ. Тэр ч бүү хэл түүн тийш эмч гүйж ирэхийг хараад, Торнтон түүнийг ууртайгаар түлхэн гүйж одов.
Тоглолт дуусахад хэдэн секунд үлдсэн байхад Торнтон бөмбөгийг авч өөрийн талд авчрав. Тэрээр танк мэт тогтоож барьж боломгүй, түүний урд хөндөлдсөн бүхнийг сэт цохин гарна. Цаг дуусахад хоёр секунд дутуу байхад Торнтон хамгаалалтын бүсийг сэтлэн бөмбөг газардаж флотын багийнхан сүүлийн дөрвөн жилд анх удаа зэвсэгт хүчнийхнийг ялжээ. Энэхүү ялалт өөрт нь гойдын нөлөөгүй байсан ч, ложид суугаад тоглолтыг үзэж суусан эрх мэдэл ихтэй зочин Уиллард Стоун, түүний охин Элинор хоёрт томоохон нөлөө үзүүлж, Торнтоны цаашдын хувь заяаг өөрчлөхөд тун их тус болжээ. Хөөрсөн үзэгчид баатар эрд баяр хүргэн овоорч эхлэхэд Элинор эцэгтээ "Би түүнтэй танилцмаар байна" хэмээн тайвнаар өгүүлсэн аж.
Элинор Стоун дур хүсэл ихтэй хүүхэн. Гойд сайхан биш ч, дур татам гуалиг бие галбиртай ажээ. Хөл бөмбөгийн талбайд бүдүүлгээр зам гарган довтлох Дастин Торнтоныг ажиглан оронд орохдоо хэр зэргийн эр вэ дээ, нууцгай нь том бие шигээ адил... гэж дотроо төсөөлөн боджээ.
Хувь заяа түүний урмыг хугарсангүй.
Зургаан сарын дараа Элинор Дастин Торнтон нар гэрлэжээ. Ингэж бүх юмны эхлэл тавигдах нь тэр. Торнтон хадмынхаа хамт ажиллан, урьд өмнө мөрөөдөж ч зүрхлээгүй байсан нууц хүрээнд шурган оржээ.
Торнтоны хадам Уиллард Стоун үл ойлгогдох битүүлэг нэгэн байлаа. Нөлөө бүхий улс төрчидтэй холбоо сүлбээтэй, зохисгүй галбиртай, олон орны улс төрд нөлөөлдөг саятан хүн. Тэрээр хэдийгээр далан насыг зооглосон ч сониуч нь дэндсэн нэгэн гэнэ. Түүний нүд, сархгар нүүрнээс сэтгэл хөдлөлийг нь хэнбэгуай ч уншиж эс чадна. Уиллард Стоун илүү үг, сэтгэл хөдлөлөө дэлгэхгүйг эрхэмлэн, хүссэндээ үргэлж хүрч, хатуу чанд ажилладаг болой.
Түүний тухай итгэмээргүй цуу яриа дам дуулддаг байна.
Мань эрийг Малайзад өөрийн өрсөлдөгчөө цааш харуулсан, нэгэн язгууртны хайртай эхнэртэй нь янаг амрагийн холбоотой болсон, Нигерт хувьсгал зохион байгуулсан гэхчлэн ярилцах ажээ. Засгийн газар түүнийг хэдэн хэдэн удаа буруутгасан ч удалгүй үл мэдэх шалтгаанаар хүчингүй болчихдог байна. Хээл хахууль, сенаторийг хахуульдсан, нууц материал хулгайлсан, ор сураггүй болсон гэрчүүдийн тухай яриа дэгдсээр. Стоун хааны, ерөнхийлөгчийн зөвлөх хийж, Коларадо ууланд жил бүр дэлхийн өнцөг булангаас үйлдвэрийн удирдлагууд, улс төрчид семинарт ирдэг түүний асар том аглаг буйд эдлэн газар байх ажээ. Эдлэн урилгагүй зочдоос зэвсэгтэй хамгаалагчаар хамгаалагдана.
Уиллард Стоун охиныхоо сонголтыг сайшаагаад зогсохгүй, хүргэндээ хялбар дөхөм нөлөөлөхийн тулд алдар хүндийн хойноос шаргуу хөөцөлдсөн аж.
Гэрлэснээс хойш арван хоёр жилийн дараа Стоун хүргэнээ Өмнөд Солонгост элчингээр, хэдэн жилийн дараа нь ерөнхийлөгч Дастин Торнтоныг НҮБ-д суух АНУ-ын элчээр тохоон томилжээ. Адмирал Гольф Уиттакерийг Тэнгисийн цэргийн тагнуулын удирдлагын үүрэгт албан тушаалаас татаж авахад Торнтон түүний сууринд заларчээ. Энэ өдөр Уиллард Стоун хүргэнээ урин,
- Энэ зөвхөн эхлэл. Чиний талаар надад арай том төлөвлөгөө бий, Дастин. Асар том төлөвлөгөө гэжээ.
Стоун өөрийн төлөвлөгөөгөө хэрэгжүүлж эхэлжээ.
Роберт хоёр жилийн өмнө Тэнгисийн цэргийн тагнуулын шинэ удирдлагатайгаа нүүр тулан учрав.
- Суу, захирагч аа гэх Дастин Торнтоны дуунд элэгсэг дотно өнгө огт сонсогдсонгүй.
- Хувийн хэргээс чинь үзэхэд та өөрийгөө үймээн дэгдээгч гэж бодсоор байна уу?
"Чөтгөр ав, тэр юу гэх гээд байгаа юм бол?" гэж Роберт бодсон ч амаа үдүүлсэн мэт барихаар шийдлээ.
Торнтон түүнийг хэсэг харснаа,
- Адмирал Уиттакер энэ байгууллагын дарга байхдаа яаж удирддаг байсан болоо, одоо бүгдийг хатуу чанга дүрмээр хийх болно. Чамайг миний тушаалыг ёсчлон биелүүлэхийг би хүсэж байна. Би ойлгомжтой ярьж байна уу?
"Бурхан минь, бид энд юу хийх гэж суугаа билээ?
- Ойлгомжтой юу, захирагч аа.
- Ойлгомжтой. Таны тушаалыг ёсчлон биелүүлэхийг та хүсэж байна гэснээ Роберт "Энэ шинэ дарга нь түүнтэй үгээр хөзөрдөхийг хүлээж байгаа болов уу" гэж бодов.
- Тэгвэл, энэ чинь надад хангалттай.
Гэвч энэ нь хангалтайгаас алд дэлэм зайтай байлаа.
Сарын дараа Робертыг Баруун руу зугтах гэсэн нэгэн эрдэмтэнд туслуулахаар зүүн Герман руу илгээжээ. Зүүн Германы аюулаас хамгаалах албаныхан тэрхүү оргон зайлахаар төлөвлөж байгааг хэдийнэ мэдчихсэн, эрдэмтний хойноос мөр даган мөшгөж байсан учир тун осолтой даалгавар байлаа. Гэвч энэ бүгдийг хайхралгүйгээр, Роберт эрдэмтнийг хил давуулан, аюулгүй газар нууж чаджээ. Түүнийг Вашингтон руу явуулахаар хэдийнэ тохирсон байтал, Дастин Торнтон утасдан, даалгавар өөрчлөгдсөн гэж мэдэгджээ.
- Түүнийг энд зүгээр орхичхож болохгүй. Тэд түүнийг алчихна шүү дээ гэж Робертыг эсэргүүцэхэд
- Энэ чинь түүний хувийн асуудал. Та буцаж ирэх тушаалтай хэмээн хариулав.
"Чамайг чөтгөр алгадчихаасай билээ. Би түүнийг энд орхиж чадахгүй" гэж бодлоо.
Тэрээр английн МИ-6-гийн тагнуул найз руугаа утасдан байдлыг учирлан,
- Тэр Зүүн Герман руу буцвал тэд түүнийг ална, чи түүнийг авах уу? гэж Роберт асуулаа.
- Хөгшин минь, юу хийж болохыг үзье л дээ.
Ингээд эрдэмтнийг Англи руу илгээжээ.
Дастин Торнтон зааврыг зөрчсөний нь төлөө Робертыг уучилсангүй, тэдний дунд том ангал үүсжээ.
Торнтон энэ асуудлыг хадам эцэгтэйгээ шүүн хэлэлцвэл,
- Беллам шиг ах захгүй хүмүүс аюултай гэж Уиллард Стоун болгоомжлуулаад,
- Тэд аюулгүй байдалд хохирол учруулна. Ийм хүмүүсийг өрөвдөх хэрэггүй, үүнийг сайтар санаж яв гэжээ.
Торнтон ч сайтар санаж явах болжээ.
Яг одоо Дастин Торнтоны ерөө тийш гудмаар явах зууртаа Роберт Торнтоныг Уиттакертэй эн зэрэгцүүлэн тавьж чадахгүй байлаа. Түүний ажил итгэлгүйгээр хөдлөх аргагүй, гэтэл тэрээр Дастин Торнтонд итгэдэггүй ажээ.
Робертыг өрөөнд нь ороход Дастин Торнтон ширээнийхээ ард сууж байв.
- Та намайг дуудаа юу? гэвэл,
- Тийм ээ, суу, захирагч аа гэв.
Тэд хэзээ ч "Роберт" гэж дуудах дотно харьцаанд орохгүй нь лавтай.
- Өөрийг чинь түр хугацаагаар ҮАА-т шилжүүлсэн гэж надад мэдэгдсэн. Та хэзээ эргэж...
- Би эргэж ирэхгүй. Энэ миний сүүлчийн даалгавар.
- Юу уу?
Тэрээр Дастин Торнтон гайхаж хоцрох, татгалзах, ихэд уурлах ч юм уу эсвэл сэтгэл нь уужран санаа амрах байх гэж боджээ. Гэвч тэгсэнгүй, мань эр түүнийг агшин зуур харснаа толгой дохиж,
- Тэгэхээр бүх юм ингээд дуусах нь тэр үү? гэв.
Роберт өрөөндөө буцаж ирээд, нарийн бичгийн даргадаа,
- Би цагийн дараа явна, хэсэг хугацаагаар эзгүй байх болж байна гэлээ.
- Тантай яаж холбоо барих вэ?
Роберт генерал Хиллиардын тушаалыг санан,
- Мэдэхгүй гэлээ.
- Таны товлосон ... уулзалт ... гэхэд нь,
- Болиулчих гэв.
Роберт цагаа харвал адмирал Уиттакертэй уулзах болжээ.
Тэд Пентагоны ордонд байдаг "Тэг тэмдэг" нэртэй кафед цайлах байв. АНУ-ын эсрэг хийх цөмийн цохилт нь нэн түрүүнд Пентагонд буух учраас ийнхүү нэрлэжээ. Роберт тайван сууж ярилцах боломжтойг нь бодолцон булангийн ширээнд суулаа.
Адмиралыг орж ирэн ширээ чиглэн явах зуур Роберт түүнийг харвал адмирал улам өтлөн, давжаа болсон мэт санагдав. Тулгагдаж огцорсон нь түүнийг улам өтлүүлэн, бөгтөр болгосон нь гарцаагүй. Гэсэн хэдий ч эрэлхэг төрх, ром хамар, өтгөн буурал үс нь жавхаатай харагдуулна.
Роберт эхлээд Вьетнамын дайны үед, дараа нь Тэнгисийн цэргийн тагнуулд түүний удирдлагад ажиллан, түүнийг ихэд хүндэлдэг бөгөөд Роберт өөртөө энэ нь хүндлэлийг хүлээн зөвшөөрдөг байлаа. Адмирал Уиттакер түүний эцгийн нь оронд эцэг болжээ.
Адмирал ширээний ард суунгаа,
- Өглөөний мэнд, Роберт. Тэд чамайг ҮАА-т шилжүүлчхэв үү? гэхэд нь Роберт толгой дохисноо,
- Түр хугацаагаар гэлээ.
Үйлчлэгч ирж, тэд хоолны цэс үзсэнээ,
- Эндэхийн хоол муутайг би хэзээний мартаж орхиж хэмээн адмирал инээмсэглэн хэлээд танхимыг тойрлуулан ажиглахад түүний нүүрэнд нь үл мэдэг гуниг тодров.
"Энд буцаж ирэхийг хүсэж байгаа юм болов уу?" гэж Роберт бодлоо.
Хоолны захиалга өгөөд үйлчлэгчийг холдон явмагц Роберт,
- Адмиралаа, генерал Хиллиард намайг гурван мянган бээр- ийн цаанаас бөмбөрцөг унахад харсан гэрчүүдийг олуулахаар яаралтай явуулж байна. Энэ надад нэг л хачирхалтай, тэр ч бүү хэл илүү аймшигтай санагдана. Генерал надад цаг хугацаа хүлээхгүй гээд, хилийн чанад дахь тагнуулын холбоо сүлбээ- гээ ашиглахыг хориглосон гэлээ.
Адмирал гайхан түүнийг харлаа.
- Генералд өөр учир шалтгаан байх шиг байна.
- Ийм шалтгааныг нь төсөөлж чадахгүй нь.
Адмирал Уиттакер Робертыг сайн мэднэ. Захирагч Роберт Вьетнамын дайнд түүний удирдлаганд алба хааж, нисэх хүчний ангидаа сайн нисгэгч байжээ. Адмиралын хүү Эдвард Робертын экипажид буудагч байсан бөгөөд тэр нэгэн аймшигт өдөр тэдний онгоцыг сөнөөжээ. Эдвард үхэж, Роберт шидийн юм шиг амьд мэнд гарсан аж.
Адмирал түүнийг эмнэлэгт эргэж ирэхэд,
- Энэ амьд үлдэж чадахгүй гэж эмч хэлжээ.
Гэтэл Роберт өвчиндөө зовиурлан тарчлан,
"Эдвардын төлөө намайг уучлаарай... өршөөгөөрэй" хэмээн шивнэн хэвтэж байжээ.
Адмирал Робертыг гарыг чанга атган,
- Чамайг чадах бүхнээ хийсэн гэж би мэдэж байна. Харин одоо чи л эдгэрээдэх, бүх юм сайхан болно гэж хэлэхдээ хүү Эдвардыг нь орлох Робертыг өөрийн хүү шиг бодон амьд гараасай гэж ихэд хүсэж байжээ.
- Робертоо ... Чамайг Швейцарь дахь энэ даалгавраа амжилттай гүйцэтгэнэ гэж би найдаж байна.
- Би ч гэсэн. Энэ миний сүүлчийн даалгавар юм шүү.
- Чи халагдахаар шийдээ юу? Робертын санаа бодлоо хуваалцдаг цорын ганц хүн нь адмирал билээ.
- Надад хангалттай.
- Торнтон уу?
- Хэргийн учир түүнд байгаа юм биш ээ надад байгаа юм. Би даалгавар биелүүлэхийн тулд бусдын амьдралд хөндлөнгөөс оролцож, ямар ч эргэцүүлж бодолгүйгээр хийдэг худал хуурмаг, заль мэх, хоосон амлалтаас залхаж байна. Хүмүүсээр тоглоом даажин хийхээс залхаж гүйцлээ. Энэ бүх л тоглоом тохуу, аюул осол, урвалт шарвалтаас залхлаа.
- Цаашид юу хийхээ бодож төлөвлөчихсөн үү?
- Амьдралдаа ашигтай, сайн сайхныг хийхийг хичээнэ.
- Тэд чамайг халахгүй бол яах вэ?
- Тэдэнд сонголт байхгүй.


Top
   
PostPosted: Oct.01.16 12:06 am 
Offline
Дархан Гишvvн
Дархан Гишvvн
User avatar

Joined: Apr.24.12 1:04 pm
Posts: 208
Бүлэг 4.
Дэлхий дэх томоохон байгууллагын нэг болох Тэнгисийн цэргийн тагнуулын удирдах газар нь цэргийн болон энгийн нийлсэн хорин мянган ажилтантай бөгөөд уг байгууллага Пентагоны 17 бээрийн урт хонгил бүхий дөрвөн давхрыг бүхэлд нь эзэлдэг ажгуу. Тэнгисийн цэргийн тагнуулын удирдах газрын тохижилтод далайн уламжлалыг тусган, ширээ, хавтас өрсөн шүүгээнүүд нь Дэлхийн хоёрдугаар дайны үеийнх шиг хүрэн ногоон юм уу Вьетнамын дайны үеийн байлдааны хөлөг онгоц мэт саарал өнгөтэй аж. Хана тааз нь цайвар шар эсвэл шаргал өнгөөр буджээ. Албанд анх ормогцоо энэ хатуу хүтүү засал хогшил нь Робертыг цухал дуулдаг байснаа жил ирэх тутам тэрээр энэ бүхэнд дасал болсон байна.
Роберт өөрийн давхартаа очин танил хамгаалагч суух гудам тийш гарвал,
- Өглөөний мэнд, захирагч аа гэж хамгаалагч мэндлээд,
- Таны бичиг баримтыг үзэж болох уу? гэв.
Роберт энд долоон жил ажиллаж байгаа хэдий ч тогтсон хатуу дэглэмийг чанд мөрддөг билээ.
Тэр дуулгавартайгаар үнэмлэхээ үзүүлэв.
- Танд баярлалаа, захирагч аа.
Роберт өрөөндөө очих замдаа голын эрэг дээрх зогсоол дахь машиндаа хүлээн суугаа ахмад Доуэртийн тухай бодлоо. Тэр хүн түүнийг энэ бүтэшгүй эрлээ эхлэх Швейцари руу хүргэж өгөх онгоцны буудалд хүргэхээр хүлээж байгаа.
Робертыг өрөөндөө ороход түүний нарийн бичгийн дарга Барбара хэдий ирчихсэн байв.
- Өглөөний мэнд, захирагч аа. Захирлын орлогч таныг өрөөн -дөө хүлээж байгаа гэж мэдэгдэхэд нь,
- Хүлээж байг. Намайг адмирал Уиттекартай холбоодох гэв.
- За эрхэм ээ.
Роберт даруй адмиралтай ярилаа.
- Уулзчихав уу, Роберт оо? хэмээн адмиралыг асуухад,
- Тэглээ, адмирал аа гэв.
- Уулзалт ямар болов?
- Тун сонирхолтой. Та надтай өглөөний хоол идэхгүй юу, адмирал аа? хэмээн хэлэхдээ тэр элдэв өнгө гаргалгүй тайван ярихыг хичээлээ.
- Тэгье л дээ, наана чинь уулзах уу?
- За ашгүй дээ. Би танд нэвтрэх үнэмлэх бичүүлье хэмээн Роберт хариулав.
- Тэгвэл цагийн дараа уулзацгаая.
Роберт харилцуураа тавьснаа бодолд автав. “Заяа нь хаясан гэдэг нь түүнд нэвтрэх үнэмлэх хийж өгөх гэж суух ч гэж дээ. Ердөө хоёр жилийн өмнө тэр Тэнгисийн цэргийн тагнуулын албыг толгойлж байсан юмсан. Түүнд ямар санагдах
бол доо?”
Роберт харилцуураа авч, нарийн бичгийн даргаа дуудав.
-Сонсож байна , захирагч аа.
-Би адмирал Уиттакерыг хүлээж авна. Үнэмлэх захиал.
-Одоохон захиалъя.
Одоо захирлын туслах золигийн Дастин Торнтонд очиж илтгэх хэрэгтэй байв.

Бүлэг 5.
Тэнгисийн цэргийн тагнуулын удирдах газрын даргын орлогч Дастин Торнтон Аннаполисын их сургуулиа төгсмөгцөө агyy тамирчин мэт алдаршжээ. Одоогийн өндөр албан тушаал байгаагаараа мань эр америкийн хөл бөмбөгт, бүр тодруулбал зэвсэгт хүчин, тэнгисийн флотуудын хооронд болсон хөл бөмбөгийн тэмцээнд ихээхэн өртэй болсон нэгэн ажээ. Нэгэн удаа хадан цохио мэт энэ эр жилийн хамгийн гол тэмцээнд хамгаалагчаар оржээ. Дөрөв дэх үеийн эхэнд оноо 13:0 харьцаатай, зэвсэгт хүчнийхний тал хоёр удаагийн дайралт хийж, бөмбөг эсрэг талын талбайд газардсан нь Дастин Торнтоны амьдралыг тэр чигээр нь өөрчилжээ.
Тэр бөмбөгийг авч эсрэг талын тоглогчдын дундуур сэтлэн цөлж бөмбөг хаалганы дэргэд буумагц флотынхон даруй гоол оруулжээ. Зэвсэг хүчнийхэн тоглолтыг эхлүүлэхэд тэдэнд аз тохиосонгүй бөмбөгийг талбайгаас гаргаж орхив.
Цаг дуусах дөхсөөр, одоо 13:9 болж оноо мөн л зэвсэгт хүчнийхэнд ашигтай хэвээр байлаа.
Бөмбөг тоглолтод ормогц Торнтоны дэргэд хүрч ирэхэд эсрэг талын бөөн тоглогчид түүн дээр овоорон, тэрээр хөл дээрээ зогсоход бэрхтэй болжээ. Тэр ч бүү хэл түүн тийш эмч гүйж ирэхийг хараад, Торнтон түүнийг ууртайгаар түлхэн гүйж одов.
Тоглолт дуусахад хэдэн секунд үлдсэн байхад Торнтон бөмбөгийг авч өөрийн талд авчрав. Тэрээр танк мэт тогтоож барьж боломгүй, түүний урд хөндөлдсөн бүхнийг сэт цохин гарна. Цаг дуусахад хоёр секунд дутуу байхад Торнтон хамгаалалтын бүсийг сэтлэн бөмбөг газардаж флотын багийнхан сүүлийн дөрвөн жилд анх удаа зэвсэгт хүчнийхнийг ялжээ. Энэхүү ялалт өөрт нь гойдын нөлөөгүй байсан ч, ложид суугаад тоглолтыг үзэж суусан эрх мэдэл ихтэй зочин Уиллард Стоун, түүний охин Элинор хоёрт томоохон нөлөө үзүүлж, Торнтоны цаашдын хувь заяаг өөрчлөхөд тун их тус болжээ. Хөөрсөн үзэгчид баатар эрд баяр хүргэн овоорч эхлэхэд Элинор эцэгтээ "Би түүнтэй танилцмаар байна" хэмээн тайвнаар өгүүлсэн аж.
Элинор Стоун дур хүсэл ихтэй хүүхэн. Гойд сайхан биш ч, дур татам гуалиг бие галбиртай ажээ. Хөл бөмбөгийн талбайд бүдүүлгээр зам гарган довтлох Дастин Торнтоныг ажиглан оронд орохдоо хэр зэргийн эр вэ дээ, нууцгай нь том бие шигээ адил... гэж дотроо төсөөлөн боджээ.
Хувь заяа түүний урмыг хугарсангүй.
Зургаан сарын дараа Элинор Дастин Торнтон нар гэрлэжээ. Ингэж бүх юмны эхлэл тавигдах нь тэр. Торнтон хадмынхаа хамт ажиллан, урьд өмнө мөрөөдөж ч зүрхлээгүй байсан нууц хүрээнд шурган оржээ.
Торнтоны хадам Уиллард Стоун үл ойлгогдох битүүлэг нэгэн байлаа. Нөлөө бүхий улс төрчидтэй холбоо сүлбээтэй, зохисгүй галбиртай, олон орны улс төрд нөлөөлдөг саятан хүн. Тэрээр хэдийгээр далан насыг зооглосон ч сониуч нь дэндсэн нэгэн гэнэ. Түүний нүд, сархгар нүүрнээс сэтгэл хөдлөлийг нь хэнбэгуай ч уншиж эс чадна. Уиллард Стоун илүү үг, сэтгэл хөдлөлөө дэлгэхгүйг эрхэмлэн, хүссэндээ үргэлж хүрч, хатуу чанд ажилладаг болой.
Түүний тухай итгэмээргүй цуу яриа дам дуулддаг байна.
Мань эрийг Малайзад өөрийн өрсөлдөгчөө цааш харуулсан, нэгэн язгууртны хайртай эхнэртэй нь янаг амрагийн холбоотой болсон, Нигерт хувьсгал зохион байгуулсан гэхчлэн ярилцах ажээ. Засгийн газар түүнийг хэдэн хэдэн удаа буруутгасан ч удалгүй үл мэдэх шалтгаанаар хүчингүй болчихдог байна. Хээл хахууль, сенаторийг хахуульдсан, нууц материал хулгайлсан, ор сураггүй болсон гэрчүүдийн тухай яриа дэгдсээр. Стоун хааны, ерөнхийлөгчийн зөвлөх хийж, Коларадо ууланд жил бүр дэлхийн өнцөг булангаас үйлдвэрийн удирдлагууд, улс төрчид семинарт ирдэг түүний асар том аглаг буйд эдлэн газар байх ажээ. Эдлэн урилгагүй зочдоос зэвсэгтэй хамгаалагчаар хамгаалагдана.
Уиллард Стоун охиныхоо сонголтыг сайшаагаад зогсохгүй, хүргэндээ хялбар дөхөм нөлөөлөхийн тулд алдар хүндийн хойноос шаргуу хөөцөлдсөн аж.
Гэрлэснээс хойш арван хоёр жилийн дараа Стоун хүргэнээ Өмнөд Солонгост элчингээр, хэдэн жилийн дараа нь ерөнхийлөгч Дастин Торнтоныг НҮБ-д суух АНУ-ын элчээр тохоон томилжээ. Адмирал Гольф Уиттакерийг Тэнгисийн цэргийн тагнуулын удирдлагын үүрэгт албан тушаалаас татаж авахад Торнтон түүний сууринд заларчээ. Энэ өдөр Уиллард Стоун хүргэнээ урин,
- Энэ зөвхөн эхлэл. Чиний талаар надад арай том төлөвлөгөө бий, Дастин. Асар том төлөвлөгөө гэжээ.
Стоун өөрийн төлөвлөгөөгөө хэрэгжүүлж эхэлжээ.
Роберт хоёр жилийн өмнө Тэнгисийн цэргийн тагнуулын шинэ удирдлагатайгаа нүүр тулан учрав.
- Суу, захирагч аа гэх Дастин Торнтоны дуунд элэгсэг дотно өнгө огт сонсогдсонгүй.
- Хувийн хэргээс чинь үзэхэд та өөрийгөө үймээн дэгдээгч гэж бодсоор байна уу?
"Чөтгөр ав, тэр юу гэх гээд байгаа юм бол?" гэж Роберт бодсон ч амаа үдүүлсэн мэт барихаар шийдлээ.
Торнтон түүнийг хэсэг харснаа,
- Адмирал Уиттакер энэ байгууллагын дарга байхдаа яаж удирддаг байсан болоо, одоо бүгдийг хатуу чанга дүрмээр хийх болно. Чамайг миний тушаалыг ёсчлон биелүүлэхийг би хүсэж байна. Би ойлгомжтой ярьж байна уу?
"Бурхан минь, бид энд юу хийх гэж суугаа билээ?
- Ойлгомжтой юу, захирагч аа.
- Ойлгомжтой. Таны тушаалыг ёсчлон биелүүлэхийг та хүсэж байна гэснээ Роберт "Энэ шинэ дарга нь түүнтэй үгээр хөзөрдөхийг хүлээж байгаа болов уу" гэж бодов.
- Тэгвэл, энэ чинь надад хангалттай.
Гэвч энэ нь хангалтайгаас алд дэлэм зайтай байлаа.
Сарын дараа Робертыг Баруун руу зугтах гэсэн нэгэн эрдэмтэнд туслуулахаар зүүн Герман руу илгээжээ. Зүүн Германы аюулаас хамгаалах албаныхан тэрхүү оргон зайлахаар төлөвлөж байгааг хэдийнэ мэдчихсэн, эрдэмтний хойноос мөр даган мөшгөж байсан учир тун осолтой даалгавар байлаа. Гэвч энэ бүгдийг хайхралгүйгээр, Роберт эрдэмтнийг хил давуулан, аюулгүй газар нууж чаджээ. Түүнийг Вашингтон руу явуулахаар хэдийнэ тохирсон байтал, Дастин Торнтон утасдан, даалгавар өөрчлөгдсөн гэж мэдэгджээ.
- Түүнийг энд зүгээр орхичхож болохгүй. Тэд түүнийг алчихна шүү дээ гэж Робертыг эсэргүүцэхэд
- Энэ чинь түүний хувийн асуудал. Та буцаж ирэх тушаалтай хэмээн хариулав.
"Чамайг чөтгөр алгадчихаасай билээ. Би түүнийг энд орхиж чадахгүй" гэж бодлоо.
Тэрээр английн МИ-6-гийн тагнуул найз руугаа утасдан байдлыг учирлан,
- Тэр Зүүн Герман руу буцвал тэд түүнийг ална, чи түүнийг авах уу? гэж Роберт асуулаа.
- Хөгшин минь, юу хийж болохыг үзье л дээ.
Ингээд эрдэмтнийг Англи руу илгээжээ.
Дастин Торнтон зааврыг зөрчсөний нь төлөө Робертыг уучилсангүй, тэдний дунд том ангал үүсжээ.
Торнтон энэ асуудлыг хадам эцэгтэйгээ шүүн хэлэлцвэл,
- Беллам шиг ах захгүй хүмүүс аюултай гэж Уиллард Стоун болгоомжлуулаад,
- Тэд аюулгүй байдалд хохирол учруулна. Ийм хүмүүсийг өрөвдөх хэрэггүй, үүнийг сайтар санаж яв гэжээ.
Торнтон ч сайтар санаж явах болжээ.
Яг одоо Дастин Торнтоны ерөө тийш гудмаар явах зууртаа Роберт Торнтоныг Уиттакертэй эн зэрэгцүүлэн тавьж чадахгүй байлаа. Түүний ажил итгэлгүйгээр хөдлөх аргагүй, гэтэл тэрээр Дастин Торнтонд итгэдэггүй ажээ.
Робертыг өрөөнд нь ороход Дастин Торнтон ширээнийхээ ард сууж байв.
- Та намайг дуудаа юу? гэвэл,
- Тийм ээ, суу, захирагч аа гэв.
Тэд хэзээ ч "Роберт" гэж дуудах дотно харьцаанд орохгүй нь лавтай.
- Өөрийг чинь түр хугацаагаар ҮАА-т шилжүүлсэн гэж надад мэдэгдсэн. Та хэзээ эргэж...
- Би эргэж ирэхгүй. Энэ миний сүүлчийн даалгавар.
- Юу уу?
Тэрээр Дастин Торнтон гайхаж хоцрох, татгалзах, ихэд уурлах ч юм уу эсвэл сэтгэл нь уужран санаа амрах байх гэж боджээ. Гэвч тэгсэнгүй, мань эр түүнийг агшин зуур харснаа толгой дохиж,
- Тэгэхээр бүх юм ингээд дуусах нь тэр үү? гэв.
Роберт өрөөндөө буцаж ирээд, нарийн бичгийн даргадаа,
- Би цагийн дараа явна, хэсэг хугацаагаар эзгүй байх болж байна гэлээ.
- Тантай яаж холбоо барих вэ?
Роберт генерал Хиллиардын тушаалыг санан,
- Мэдэхгүй гэлээ.
- Таны товлосон ... уулзалт ... гэхэд нь,
- Болиулчих гэв.
Роберт цагаа харвал адмирал Уиттакертэй уулзах болжээ.
Тэд Пентагоны ордонд байдаг "Тэг тэмдэг" нэртэй кафед цайлах байв. АНУ-ын эсрэг хийх цөмийн цохилт нь нэн түрүүнд Пентагонд буух учраас ийнхүү нэрлэжээ. Роберт тайван сууж ярилцах боломжтойг нь бодолцон булангийн ширээнд суулаа.
Адмиралыг орж ирэн ширээ чиглэн явах зуур Роберт түүнийг харвал адмирал улам өтлөн, давжаа болсон мэт санагдав. Тулгагдаж огцорсон нь түүнийг улам өтлүүлэн, бөгтөр болгосон нь гарцаагүй. Гэсэн хэдий ч эрэлхэг төрх, ром хамар, өтгөн буурал үс нь жавхаатай харагдуулна.
Роберт эхлээд Вьетнамын дайны үед, дараа нь Тэнгисийн цэргийн тагнуулд түүний удирдлагад ажиллан, түүнийг ихэд хүндэлдэг бөгөөд Роберт өөртөө энэ нь хүндлэлийг хүлээн зөвшөөрдөг байлаа. Адмирал Уиттакер түүний эцгийн нь оронд эцэг болжээ.
Адмирал ширээний ард суунгаа,
- Өглөөний мэнд, Роберт. Тэд чамайг ҮАА-т шилжүүлчхэв үү? гэхэд нь Роберт толгой дохисноо,
- Түр хугацаагаар гэлээ.
Үйлчлэгч ирж, тэд хоолны цэс үзсэнээ,
- Эндэхийн хоол муутайг би хэзээний мартаж орхиж хэмээн адмирал инээмсэглэн хэлээд танхимыг тойрлуулан ажиглахад түүний нүүрэнд нь үл мэдэг гуниг тодров.
"Энд буцаж ирэхийг хүсэж байгаа юм болов уу?" гэж Роберт бодлоо.
Хоолны захиалга өгөөд үйлчлэгчийг холдон явмагц Роберт,
- Адмиралаа, генерал Хиллиард намайг гурван мянган бээр- ийн цаанаас бөмбөрцөг унахад харсан гэрчүүдийг олуулахаар яаралтай явуулж байна. Энэ надад нэг л хачирхалтай, тэр ч бүү хэл илүү аймшигтай санагдана. Генерал надад цаг хугацаа хүлээхгүй гээд, хилийн чанад дахь тагнуулын холбоо сүлбээ- гээ ашиглахыг хориглосон гэлээ.
Адмирал гайхан түүнийг харлаа.
- Генералд өөр учир шалтгаан байх шиг байна.
- Ийм шалтгааныг нь төсөөлж чадахгүй нь.
Адмирал Уиттакер Робертыг сайн мэднэ. Захирагч Роберт Вьетнамын дайнд түүний удирдлаганд алба хааж, нисэх хүчний ангидаа сайн нисгэгч байжээ. Адмиралын хүү Эдвард Робертын экипажид буудагч байсан бөгөөд тэр нэгэн аймшигт өдөр тэдний онгоцыг сөнөөжээ. Эдвард үхэж, Роберт шидийн юм шиг амьд мэнд гарсан аж.
Адмирал түүнийг эмнэлэгт эргэж ирэхэд,
- Энэ амьд үлдэж чадахгүй гэж эмч хэлжээ.
Гэтэл Роберт өвчиндөө зовиурлан тарчлан,
"Эдвардын төлөө намайг уучлаарай... өршөөгөөрэй" хэмээн шивнэн хэвтэж байжээ.
Адмирал Робертыг гарыг чанга атган,
- Чамайг чадах бүхнээ хийсэн гэж би мэдэж байна. Харин одоо чи л эдгэрээдэх, бүх юм сайхан болно гэж хэлэхдээ хүү Эдвардыг нь орлох Робертыг өөрийн хүү шиг бодон амьд гараасай гэж ихэд хүсэж байжээ.
- Робертоо ... Чамайг Швейцарь дахь энэ даалгавраа амжилттай гүйцэтгэнэ гэж би найдаж байна.
- Би ч гэсэн. Энэ миний сүүлчийн даалгавар юм шүү.
- Чи халагдахаар шийдээ юу? Робертын санаа бодлоо хуваалцдаг цорын ганц хүн нь адмирал билээ.
- Надад хангалттай.
- Торнтон уу?
- Хэргийн учир түүнд байгаа юм биш ээ надад байгаа юм. Би даалгавар биелүүлэхийн тулд бусдын амьдралд хөндлөнгөөс оролцож, ямар ч эргэцүүлж бодолгүйгээр хийдэг худал хуурмаг, заль мэх, хоосон амлалтаас залхаж байна. Хүмүүсээр тоглоом даажин хийхээс залхаж гүйцлээ. Энэ бүх л тоглоом тохуу, аюул осол, урвалт шарвалтаас залхлаа.
- Цаашид юу хийхээ бодож төлөвлөчихсөн үү?
- Амьдралдаа ашигтай, сайн сайхныг хийхийг хичээнэ.
- Тэд чамайг халахгүй бол яах вэ?
- Тэдэнд сонголт байхгүй.


Top
   
PostPosted: Oct.01.16 12:08 am 
Offline
Дархан Гишvvн
Дархан Гишvvн
User avatar

Joined: Apr.24.12 1:04 pm
Posts: 208
||someone|| wrote:
Tsolmon.B wrote:
THE DOOMSDAY CONSPIRACY зохиолыг нь ийм нэртэйгээр орос хэлнээс орчуулж гаргасан юм байна. Ойрд Шелдон уншсангүй шүү тээ. :brows:

Их ажлын хажуугаар оруулах зав гардаг байгаа даа. Скандсан хувилбарыг текст болгож янзлаад постлох завтай хүн байвал хэлээрэй. Би номноосоо скандаад явуулаад байя. :cheerleader:

Nadruu finereader projectoo yavuulchih. Bi text bolgood spellcheck hiie.


:wd: :wd: :wd: PM-ээр мэйл хаягаа шидээрэй


Top
   
PostPosted: Oct.01.16 6:34 am 
Offline
Асуулт Самбарын Хvндэт Харуул
User avatar

Joined: Sep.21.09 1:02 pm
Posts: 6298
Location: Энд
Баярлалаа :angel: :angel: .

Генерал гуай хувийн нууц байгууллагадаа ашиглах гээд бна уу

_________________
:wink:


Top
   
PostPosted: Oct.02.16 10:24 pm 
Offline
Самбарын Хvндэт Тугчин
User avatar

Joined: Dec.22.06 4:58 pm
Posts: 2244
saikhan zohiol oruulj baigaa humuusdee bayarlalaa.


Top
   
PostPosted: Oct.03.16 3:46 pm 
Offline
Эелдэг Гишvvн
Эелдэг Гишvvн

Joined: Mar.17.16 5:46 pm
Posts: 63
Скандсан зургаа нааш нь явуулж болно шүү. Би бас оруулалцья.


Top
   
PostPosted: Oct.07.16 9:42 am 
Offline
Дархан Гишvvн
Дархан Гишvvн
User avatar

Joined: Apr.24.12 1:04 pm
Posts: 208
Нэг зохиол оруулна гэчихээд алга болчихдогийн гэж байгаа байх даа, уучлаарай, амждаггүй эээ. Скандсан хуудсаа хэннэгэнд явуулсан чинь google drive, dropbox-д би дээрлэхүүлээд учрыг нь сайн олохгүй баахан будилав. Амралтын өдрүүдээр чадлаараа ихийг оруулахыг хичээнээээ


Top
   
PostPosted: Oct.07.16 2:54 pm 
Offline
Хvндэт Гишvvн
Хvндэт Гишvvн

Joined: Jul.17.10 10:06 pm
Posts: 164
:cheerleader:


Top
   
PostPosted: Oct.07.16 4:28 pm 
Offline
Цээлхэн Цангинах Дууч Гишvvн
Цээлхэн Цангинах Дууч Гишvvн
User avatar

Joined: Nov.05.14 6:58 pm
Posts: 442
Бүлэг 6.

Лимузин голын эргийн дэргэдэх зогсоолд түүнийг хүлээж байв.
- Та бэлэн үү, захирагч аа? гэж ахмад Доуэрти асуулаа. "Бэлэн, ямагт бэлэн" гэж Роберт бодоод,
- Тийм ээ гэж хариулав.
Ахмад Доуэрти юм хумыг нь авахуулахаар түүнийг гэрт нь хүргэж өгөв. Беллам хэдий хугацаагаар эзгүй байхыгаа үнэндээ мэдэхгүй байлаа. Биелэгдэшгүй даалгаварт хэдий хугацаа шаардагдах бол? Тэрээр долоо хоногт тооцоолон юмаа базаагаад, эцэст нь Сюзаны жаазтай зургийг авч чемодандаа хийв. Зургийг харснаа Сюзан Бразилд аятай байгаа болов уу гэж^ бодсоноо, бүсгүйд уйтгартай таагүй байгаа гэж өөртөө итгүүлэхийг оролдов. Тэгснээ гэнэт өөрийн бодлоосоо ичлээ.
Лимузин BBC Эндрюсын баазад ирэхэд,
BBC С- 20А тийрэлтэт онгоц Робертыг хүлээж байв.
Ахмад Доуэрти салах ёс гүйцэтгэн гар барьж,
- Амжилт хүсье, захирагч аа гэхэд нь,
- Баярлалаа гэв.
"Энэ чинь л надад хэрэгтэй дээ".
Роберт жижигхэн шатаар авирч багийнхан нислэгийн өмнөх шалгалт хийж буй бүхээгт орлоо. Баг нь ердөө л нисэгч, 2- р нисэгч, онгоцны жолооч, үйлчлэгчээс бүрджээ. Тэд бүгд АНУ-ын ВВС-ийн дүрэмт хувцастай аж. Роберт ийм төрлийн онгоцыг сайн мэднэ. Бүхээгийн хананд арван хоёр улаан, нээлттэй холбооны ганц цагаан харилцуур өлгөөтэй харагдана. Бүх радио яриа нь кодлогдсон, радар нь үелзэн ажиллана. Бүхээгт ВВС- ийн цэнхэр өнгө зонхилон, буйдан сандал нь клубийнх шиг тохилог ажээ.
Роберт цорын ганц зорчигч нь байв.
Нисэгч түүнтэй мэндлэн,
- Хөлөгт тавтай морил, захирагч аа. Та суугаад бүсээ бүслээрэй, бид нисэх зөвшөөрөл авах гэж байна гэв.
Роберт бүсээ бүслэн, сандал налан суухад, онгоц хөөрөх зурвасыг чиглэж эхлэв. Минутын дараа Роберт газраас тасрах танил мэдрэмжийг мэдэрч, онгоц агаарт хөөрч эхлэв. Онгоцтойгоо сүйрэн, дахин хэзээ ч нисч чадахгүй гэж өөрт нь хэлсэн тэр цагаас хойш онгоц огт жолоодоогүй аж. "Чөтгөр ав, нисч чадахгүй гэнэ. Тиймээ, тэд түүнийг амьд гарахгүй гэж ярьцгааж байсан. Ид шид туслан... Үгүй, Сюзан туслан..." хэмээн Роберт бодлоо.
Вьетнамд түүнийг ахлах дэслэгч цолтойгоор Рейнжерийн цэргийн нисэх онгоцонд сөнөөгч-нисгэгч бэлтгэх, нисэх онгоцны довтолгооны төлөвлөгөө боловсруулах удирдагч офицероор илгээжээ. Мөн А-6А "Интрудер"-ийн бөмбөгдөгч онгоцны эскадрилийг командлан захирч, дайнаас хөндий амсхийх зав байсангүй. Нэгэн удаа Бангкокт долоо хоногийн амралт өгсөнд тэрээр энэ хугацаанд маш бага унтжээ. Хотын Дисней лэнд мэт бүх юмс нь эрчүүдийн хуял тачаалыг тайлахад зориулагджээ. Хотод очмогцоо амралтын бүх хугацаанд нь түүний дэргэд байх нэгэн бүсгүйтэй танилцжээ. Бүсгүй түүнд Тай хэл дээр хэдэн үг зааж өгсөн бөгөөд хэлний уянгалаг зөөлөн сонсогдох нь түүнд ихэд таалагдсан байна.
"Рейнжер"-тээ буцаж ирснээс хойш Бангкок түүний хэтийн мөрөөдөл болж байсан бол дайн аймшигтай бодит байдал нь байлаа. Хэн нэг нь түүнд нисэх онгоцоор Хойд Вьетнамын дээр цацсан ухуулах хуудас үзүүлжээ.
"Хүндэт иргэдэд.
АНУ-ын тэнгисийн явган цэргүүд Өмнөд Вьетнамын нутгаар тэмцэн Вьетнамын ард иргэдэд эрх чөлөөтэй, өлсөж цангах, айх аюулгүй аз жаргалтай амьдрах боломж олгож байна. Гэвч олон Вьетнамчууд Вьетконгийг дэмжсэнийхээ төлөө амьдралаараа, орон гэрээрээ, амь насаараа төлөөс төлж байна. Иймээс Хаймон, Хайтан, Сабин, Табинг болон олон тосгод устгагдлаа. Бид Вьетконгод тусалж байгаа засгийн газрын дайчид болон тэдний холбоотнуудын өмнө хүчин мөхөс тосгод, тэдний оршин суугчдыг эргэлзэх юмгүй устгах болно. Сонголт та бүгдээс хамаарна. Танай тосгод, суурингаа Вьетконгод дайны талбар болгуулахыг зөвшөөрөхгүй байвал танай орон гэр, таны амьдрал аврагдах болно" гэжээ.
"Тиймээ, бид энэ өрөвдөлтэй хүний оронцгуудын амьдралыг аварч байгаа, ингэснээрээ тэдний орныг сүйтгэж байна" хэмээн сэтгэл гонсойн бодов.
"Рейнжер"-ийн нисэх буудал хамгийн орчин үеийн төхөөрөмжөөр хангагдсан 16 онгоцтой, тэнд 40 офицер, 350 усан цэрэг алба хаадаг ажээ. Багийнханд нислэгийн даалгаврыг нисэхээс гурав юм уу дөрвөн цагийн өмнө өгнө.
Цэргийн тагнуулын ажиллагаа нь бууч, радист, бөмбөгдөгчид сүүлийн үеийн агаарын зургаар төлөвлөн нислэгийн даалгавраа боловсруулан гүйцэтгэдэг байв.
- Бурхан минь, өнөөдөр бидэнд аятайхан ажил хайрлаач гэж Робертын экипажийн бууч-радист Эдвард Уиттакер хэлэв.
Эдвард Уиттакер эцгийнхээ залуутай тун адилхан харагдах авч, зан чанар нь огт өөр. Адмирал цоглог, хатуу чанд, ширүүн зантай бол түүний хүү нь энгийн, бодь сэтгэлтэй, нөхөрсөг залуу ажээ. Тэрээр бусдын адил албаа хаан ажил үүргээ гүйцэтгэдэг, хамт алба хаагчид нь түүнийг адмиралын хүү гэдгийг мэддэггүй байв. Эдвард эскадрильдаа хамгийн сайн буудагч нь төдийгүй Робертын дотнын анд нь байжээ.
- Бид хаашаа нисэх вэ? гэж Роберт асуулаа.
- Бүх нүгэл хилэнц маань бидэнд "программ 6"- г оноожээ гэв.
Энэ нь хамгийн аюултай даалгавар. Нислэг дайсны агаарын их бууны гал хамгийн ихтэй Улаан голын адаг дахь Ханой, Хайфонын хойд район хүрэх байлаа. Нислэгийн үед энгийн иргэд зэрэгцэн орших стратегийн байг бөмбөгдөхийг зөвшөөрөөгүй, гэтэл вьетконгочууд тэнэг улсууд биш болохоор энгийн иргэдийг цэргийн хуарангаа тойруулан байрлуулжээ.
Дайчид ийм тушаалд дургүй байсан ч энэ нь ерөнхийлөгч Линдон Жонсоны тушаал болой.
Америкийн Нэгдсэн Улс Вьетнамд арван хоёр жилийн турш тулалдсан нь тэдний дайны түүхэнд хамгийн том үе нь байлаа. Роберт Беллам Тэнгисийн нисэх хүчний өмнө чухал асуудал тулгараад байсан 1972 оны эцсээр дайнд оролцож эхэлжээ. F-4 эскадрилийнхан бүхэлдээ сүйрэн Америкийн онгоцнууд оросын "миг"-ээс давуутай байсан хэдий ч америкчууд хоёр "миг"-ийг сөнөөх гэж нэг онгоцоо алдаж байв. Байж боломгүй юм.
Роберт штаб дээр адмирал Уиттакерын өрөөнд дуудагджээ.
- Та дуудав уу, адмирал аа? гэвэл,
- Та туршлагатай нисгэгч хүн, надад таны тусламж хэрэгтэй байна гэжээ.
- Сонсож байна, эрхэм ээ?
- Чөтгөр шүглэсэн дайснууд биднийг бут цохиж байна. Би байдлыг нягтлан үзээд хэргийн учир нь манай онгоцонд биш, түүнийг жолоодож буй нисэгчдийн ур чадварт байна гэсэн дүгнэлт хийлээ. Та намайг ойлгож байна уу?
- Ойлгож байна, эрхэм ээ.
- Таныг хэсэг нисгэгчдийг элсүүлэн дахин хичээллэхийг. . .
Хичээллэх шинэ группд нь "Топ Ган" гэсэн нэр хүртэж, бэлтгэл хичээлэлт дуусахын алдад онгоцны гарз 1:2 харьцаанаас 1:12 харьцаатай болж, өөрөөр хэлбэл америкчууд хоёр F-4 алдахад оросууд хорин дөрвөн "миг"-ээ алдах болжээ. Даалгавар гүйцэтгэхийн тулд найман долоо хоног эрчимтэй дасгал сургууль хийж дуусгаад захирагч Беллам Роберт өөрийн албандаа буцан иржээ.
- Чөтгөр ав гэж, тун сайн ажиллаа, захирагч аа.
- Баярлалаа, адмирал аа.
- Одоо хуучин ажилдаа эргэж ор.
- Би бэлэн, эрхэм ээ.
"Рейнжер" нисэх онгоцоор Роберт гучин дөрвөн удаагийн амжилттай нислэг хийжээ. Гучин тав дахь нь "программ 6" байлаа.
Тэд Ханойн дээгүүр баруун хойш Пхутхо, Йенбайг чиглэн нисэв. Агаарын их бууны гал эрчимтэй үргэлжилнэ. Эдвард Уиттакер Робертын баруун талд суун радарын дэлгэцийг ширтэн дайсны ажиглах радарыг мэдрэх сулхан сигналыг сонсон сууж байв. Тэдний дор Тусгаар тогтнолын өдрийн ёслолын буудлага мэт хөнгөн пулемётын буудлагаас гарах цагаан утаа, 55 миллиметрийн их бууны дэлбэрэлтийн бараан саарал, 100 мм-ийн их бууны дэлбэрэлтийн тас хар үүл, том амтай их бууны гээд л янз бүрийн өнгөөр алаглан цэцэглэсэн мэт харагдана.
- Байд ойртож байна гэж Эдвард илтгэв.
Чихэвчийн цаанаас түүний дуу хаа нэгтэй алсаас сонсогдох шиг санагджээ.
- Чамайг ойлголоо.
А-67 "Интрудер" дүүрэн бөмбөг ачсан атлаа залууртаа дуулгавартай нь аргагүй захирагдан 450 милийн хурдтай явж байв.
Роберт гараа сунган байлдааны бэлэн байдлын залгуурыг эргүүлэхэд түүний чиглүүлж буй бай тийш 12 ширхэг 500 фунтийн бөмбөг хаяхад хэзээний бэлэн болжээ.
Гэнэт чихэвчинд нь дуу хадан,
- Ромео, дайсны онгоц чиний дээр 120 градуст гэх сонсогдов.
Роберт эргэн заасан зүг рүү харлаа. "Миг" түүний наран талаас нь хар хурдаараа нисэн айсуй. Роберт ташуулдан эргэж онгоцоо доош унагасан ч "миг" амжин араас нь пуужингаа тавьчих нь тэр. Роберт хянах самбар тийш хяламхийн харвал пуужин хурдтайгаар ойртсоор мянган фут. . . зургаан зуу... дөрвөн зуу...
- Бурхан минь. Бид юугаа хүлээгээ вэ? гэж,
Эдвард хашгирлаа.
Роберт эцсийн секундийг хүлээснээ онгоцноосоо төмрийн үртэс агаарт цацаад онгоцоо чөлөөт уналтаас гарган, өндрөө аван онгоц эргэлээ. Пуужин төмрийн үртэсний хойноос тэмүүлэн газар рүү шумбан алга болох нь тэр.
- Ээ Тэнгэр ивээг! Чамайг ч гэсэн, залуу минь гэж Эдвард баясан өгүүлэв.
Өндрөө авсаар Роберт "миг"-ийн араас сүүл мушгин мөшгөвөл "миг"-ийн нисгэгч маневерлэн дайралтаас бултахыг оролдсон ч оройтжээ. Роберт "миг"-ийн араас "Сайдвиндер" пуужингаа илгээн пуужин байндаа тусан дайсны онгоц дэлбэрчээ. Чихэвчинд нь,
- Амжилттай шүү, Ромео гэж бахдан хэлэх сонсогдов.
Робертын онгоц байгаа онилжээ.
- Тэр байна гэж Эдвард хэлээд улаан товчлуурыг даран бөмбөгөө хаяад, байг чиглэн доош хэрхэн унахыг нь ажиглав. Даалгавраа биелүүлмэгцээ Роберт онгоцоо эргүүлэв.
Яг энэ мөчид тэд нэгэн бөглүү цохилтыг мэдрэн бөмбөгдөгч онгоц удирдлагаа алдаж эхлэв.
- Биднийг оночхож! гэж Эдвард хашгичлаа.
Түгшүүрийн дохионы хоёр улаан гэрэл хоёул асан анивчин, онгоц залууртаа захирагдахаа больжээ.
Чихэвчинд дахин дуу хадаж,
- Ромео, би-Бар. Та нарыг халхлах уу? гэлээ.
Ромео эгшин зуур шийдвэр гарган,
- Үгүй байруугаа явцгаа, би бааз хүрэхийг хичээе гэлээ.
Бөмбөгдөгч онгоц аажим доошилсоор, тогтоон барихад тун хэцүү болжээ.
- Хурдлаач, тэгэхгүй бол бид өглөөний цайнд хоцрох нь гэж Эдвард унтууцан хэлэв.
Роберт өндөр хэмжигчийн харвал зүү нь хурдан гэгч нь доошилсоор. Мань эр микрофон шүүрэн авч,
- Би Ромео, бааз руу буцаж явна, биднийг оночихлоо гэлээ.
- Ромео, би бааз байна, хэр ноцтой гэмтэл вэ?
- Яг мэдэхгүй, гэхдээ хүрч дөнгөх байх гэж бодож байна гэлээ.
- Тэсээрэй, танай дуудлага "Чарлигийн буулт" гэв.
Энэ нь тэднийг нисэх буудалд зөөлөн газардахыг зөвшөөрсөн гэсэн үг.
- Таныг ойлголоо гэж Роберт хариулав.
- Амжилт хүсье.
Онгоц тэнцвэрээ алдан хазайж эхлэхэд, Роберт түүнийг тэгшлэн өндрөө авахуулахаар улайран оролдов.
"За алив. Чи энэ бүгдийг хийж чадна".
- Буухад хичнээн хугацаа байна вэ? гэж Робертын асуухад Эдвард газрын зураг харснаа,
- Долоон минут үлдэж гэлээ.
- Чи халуун хоолондоо амжих нь бололтой.
Роберт өөрийн бүхий л ур чадвараа дайчлан онгоцоо тогтоон барихыг хичээнэ. Өндөр нь заналтайгаар буурсаар, эцэст нь Роберт өмнөө цэлийн гялалзах Тонкины булангийн усыг харлаа.
- Анд минь бид гэртээ ирчихлээ шүү. Одоо хэдхэн миль гэж Роберт өгүүлэв.
- Сайхаан, би ч эргэлзээгүй...
Гэнэт тэдний зүг хаанаас гарч ирсэн нь үл мэдэгдэх хоёр! "миг" шумбан нисч ирэн, их биеэр нь сум тас няс хийн шүрших дуулдав.
- Эдди! гээд Эдвардыг харахаар эргэтэл сандлын түшлэгт нэг юм нялцайн наалдаж, бэхэлгээний бүсэн дээр унжганан, баруун талын хавирган дахь шархнаас нь цус асгарна.
- Үгүй! гэж энэ аймшгийг харан балмагдсан Роберт хашгичив.
Энэ удаад цээжийг нь аймшигтай хүчтэй цохихыг мэдрэн, хувцас нь агшин зуур цусанд нэвчив. Удирдлагагүй онгоц эргэлдсээр улам доошилно. Роберт ухаан алдаж байгаагаа ухааран, сэхээ авч эцсийн хүчээ шавхан бүсээ тайлан,
Эдвард тийш сүүлчийн удаа хараад,
- Уучлаарай хэмээн эцсийн хүчээ шавхан шивэгнэв.
Роберт түнэр харанхуйд живэн, хэрхэн автомат шидэгчээр шидэгдэж шүхрээр усанд бууснаа санасангүй.
Тэднийг хүлээсэн нисдэг тэрэг хэдийн энэ районоор эргэлдэж байжээ. Нисдэг тэрэгний багийнхан сөнөсөн онгоцны нисэгчийг устгахаар вьетконгчуудын дарвуулт онгоц шуранхайлан довтлохыг олж харав.
Гэвч аз тохиоход тэд хожимджээ.
Робертыг нисдэг тэргэнд оруулж ирэхэд экипажийн бага эмч шархыг нь харснаа,
- Бурхан минь, бид түүнийг эмнэлэгт амжиж хүргэж чадахгүй нь бололтой гэжээ.
Робертод морфин тарин, цээжээр нь чанга боолт хийгээд Ку-Чи баазын 12-р эмнэлэгт хэвтүүллээ.
Энэ эмнэлэг гурван баазад үйлчлэх бөгөөд арван хоёр тасаг дөрвөн зуугаад ортой аж. Сэхээн амьдруулахын хоёр тасагтайгийн нэг нь мэс заслын, нөгөө нь түлэнхийн тасаг ч гэсэн хоёуланд нь шархтнаар хөл гишгэх газаргүй шахам дүүрчээ. Робертыг эмнэлэгт авчрахад түүний араас шалан дээгүүр цусан зам татагджээ. Мэс заслын эмч алгуурхан дөхөн ирээд боодлыг огтлон Робертын цээжийг харснаа намуухан дуугаар,
- Энэ амьд гарах нь өнгөрчээ. Түүнийг хөргүүрт хий гэлээ.
Ингэж хэлээд эмч холдон явав.
Ухаан нь орж гарч байвч Робертод эмчийн хэлсэн үг тэртээ алс холоос дуулдсан аж.
"За тэр, ингэж үхэх ямар харамсалтай юм бэ"
- Чи үхэх ёсгүй, далайчин минь, үнэн шүү! Нүдээ нээ. Алив, нээгээч дээ.
Мань эр нүдээ нээвэл манан дунд харагдах мэт цагаан халат, бүсгүй хүний нүүр царай харагджээ. Бүсгүй ярьсаар байвч, тэрээр үгийг нь цэгцлэн сонсож чадсангүй.
Тасагт шархтнуудын ёолон гангинах, орилоон чарлаан, заавар өгөн хашгирах эмчийн дуу хадан дэндүү шуугиантай, ёолон орилолдох шархнуудын дундуур сувилагчид ийш тийш гүйх ажээ.
Сүүлийн хоёр хоногт Робертын ой тойнд тасралтгүй янгинан өвдөж халуурах мэдрэгдэх болж, сувилагч Сюзан Уорд эмчийг түүнд мэс засал хийхийг ятган, өөрөө цусаа өгснийг хэзээ хойно мэджээ.
Хагалгаа дуусахад мэс засалч санаа алдан,
- Бид цагаа дэмий үрсэн дээ. Түүнд амьд гарах боломж арван хувиас хэтрэхгүй гэжээ.
Эмч Роберт Беллам, Сюзан Уорд хоёрын хэнийг нь ч мэдэхгүй. Роберт нүдээ нээх бүрд Сюзан дэргэд нь суун түүний гарыг илбэн, духыг нь арчин халамжилж, түүнийг амьдралд эргүүлэн авчрахыг хүсэх мэт санагджээ. Роберт цаг үргэлж дэмийрэн, харин Сюзан урт шөнийн турш харанхуй тасагт түүний дэргэд дэмийрэхийг нь сонсон сууж байв.
-... замын эхний, эцсийн цэг зөв, чи байгаа эгц босоо чигт барьж чадахгүй, тэгэхгүй бол гол руу ононо... тэдэнд дамжуул, байнд хүрэхээс хэдэн хэмийн наана эргэлээ... дамжуулаарай...
- Би дамжуулна аа гэж Сюзан түүнийг тайвшруулан эелдгээр өгүүлнэ. Робертын хамаг бие нь цаг үргэлж хөлрөн Сюзан хөлсийг нь байнга арчина.
-... бүх таван хамгаалагчийг авах хэрэгтэй, тэгэхгүй бол автомат шидэгч ажиллахгүй. .. тэднийг шалга...
- Бүх юм хэвийн, одоо жаахан унт.
бөмбөг хаана туссаныг ганц Бурхан л мэдэх ...
Өвчтөний юу ярьсныг нь Сюзан огт ойлгосонгүй.
Сюзан Уорд бол мэс заслын ахлах сувилагчаар ажилладаг. Айдахо мужийн нэгэн жижигхэн хотод төрж, хотын дарга хөршийн хүү Фрэнк Прескоттой хамт тоглож өсчээ. Хот даяар нэгэн сайхан өдөр тэднийг гэрлэнэ гэдэгт итгэлтэй байжээ.
Сюзан ухаангүй хайртай Майкл гэдэг дүүтэй. Түүнийг арван найм хүрмэгц цэрэгт татан Вьетнам руу илгээхэд эгч нь өдөр бүр түүнд захидал бичдэг байв. Цэрэг татлагаас хойш гурван сарын дараа Сюзаны гэр бүлийнхэн нэгэн цахилгаан хүлээж авсан ч, бүсгүй юу бичсэнийг ойлгож байсан тул уншсан ч үгүй. Прескотт энэ мэдээг сонсоод Сюзаныд хүрч ирэн,
- Би Майклд дэндүү хайртай байсан, надад их харамсалтай байна. Алив одоохон гэрлэе гэж нэмж хэлсэн нь том алдаа хийжээ.
Бүсгүй түүнийг хараад шийдэмгийгээр,
- Үгүй. Би амьдралаа чухал үйл хэрэгт зориулах ёстой гэв.
- Бурхны аврал! Гэрлэхээс илүү чухал юу байдаг байна?
Түүний хариулт нь Вьетнам байв.
Сюзан сувилагчийн сургуульд элсэн оржээ.
Бүсгүй захирагч Роберт Белламийн амьтай голтой авчрахад Вьетнамд хэдийн 11 сар ажилласан байлаа.
Эмч хоёр гурван өвчтөнийг үзээд хэнийх нь амь насны төлөө тэмцэх шаардлагатайг энгийн үзлэгээр ялгаж байв. Сюзан Роберт Белламын цусанд будагдсан байхыг нь хараад, чухам яагаад түүнийг үхүүлж болохгүй гэж бодсоноо өөрөө ч мэдсэнгүй.
Сюзан ачаалал ихтэй ажиллан ядарсан ч энэ бүгдийг үл анзааран амрахын оронд, цагаа Робертын дэргэд өнгөрөөнө.
Бүсгүй өвчтөний картыг үзвэл: Нисгэгч, Тэнгисийн явган цэргийн нисэх хүчний зааварлагч, тэнгисийн цэргийн загалмайгаар шагнагдсан гэжээ. Чикагогийн өмнө зүгт орших Иллинойс мужийн үйлдвэрийн жижигхэн хот болох Харвд төржээ.
Тэнгисийн цэргийн хүчний албанд коллежоо төгсгөөд элссэн бөгөөд Флорид муж улсын Пенсакол хотод бэлтгэгджээ.
Роберт Беллам, үхэл сэхлийн дэнсэн дээр дэнжгэнэж байсан бүх өдрүүдэд Сюзан түүнд,
- Тэсээрэй, далайчин минь. Би чамайг хүлээж байна хэмээн шивнэсээр суув. Роберт эмнэлэгт ирснээсээ хойш зургаа дахь хоногийнхоо шөнө нь мөн л дэмийрэн хөрвөөж байснаа гэнэт өндийн суугаад, бүсгүйг харснаа,
- Энэ зүүд биш юм уу. Чи үнэхээр байгаа юм уу гэж тодоор асуужээ.
Сюзан зүрх нь хэрхэн цохилохыг мэдрэн,
- Тийм ээ. Би үнэхээр энд байгаа гэлээ.
- Харин би энэ бүгд зүүд, би тэнгэрт хальсан л юм бодлоо. Бурхан чамайг намайг асран халамжлуулахаар илгээжээ гэв. Сюзан Робертын нүдийг ширтсэнээ,
- Хэрэв чи үхсэн байсан бол би чамайг алдах байсан гэлээ. Роберт шархтнаар дүүрсэн тасгийг харан,
- Би хаана. .. хаана байна ? гэв.
- Ку-Чигийн 12-р цэргийн эмнэлэгт.
- Би энд хэр удсан бэ?
- Зургаа хоног.
- Эдди... тэр. . .
- Надад маш их харамсалтай байна.
- Би адмиралд бүгдийг хэлэх ёстой гэж Робертын хэлэхэд, Сюзан Робертын гарыг атган,
- Тэр мэдэж байгаа, чамайг эргэж ирсэн гэж бүсгүй намуухан хэлжээ.
Робертын нүдэнд нулимс цийлгэнээд,
- Би хараал идсэн энэ дайныг үзэн ядаж байна. Хэрхэн үзэн ядаж байгаагаа чамд илэрхийлж чадахгүй байна гэлээ.
Энэ мөчөөс эхлэн Робертын бие дээрдэж эхлэн эмчийг багагүй гайхуулав.
- Бид түүнийг удахгүй гаргана гэж эмчийг хэлэхэд нь Сюзан ихээхэн эмзэглэв.
Роберт Сюзан Уордод хэдийд дурласнаа яг таг мэдэхгүй байв. Холгүйхэн дэлбэрэлтийн дуу тасралтгүй пижгэнэн байх үед ч байж магад.
Эсвэл түүний бие нь тэнхрэн Вашингтон дахь "Уолтор Рид" ийн цэргийн эмнэлэгт төгс эмчилгээнд явуулна гэж дуулгасан тэр үед ч байж магад, харин Сюзан,
- Би энд үлдэн, хэн нэгэн сувилагч энэ сайхан биеийг чинь асран халамжлахыг зөвшөөрөх гэж үү? Үгүй. Би чамтай хамт явахын тулд бүгдийг хийх болно гэж шийдэмгий өгүүлжээ.
Хоёр долоо хоногийн дараа тэд гэрлэсэн байна. Робертод төгс эдгэрэхэд нь бүтэн жил шаардагдан, Сюзан өдөр шөнөгүй түүнийг асарч тойлно. Роберт амьдралдаа ийм хүнтэй учирч байгаагүй төдийгүй, хүнийг ингэж хайрладаг хүн байдаг гэдгийг төсөөлж ч явсангүй. Тэрээр бүсгүйн өрөвч сэтгэл, хүн чанар, шунал тачаал алиа хошин занд нь дурлажээ.
Роберт хуримынхаа нэг жилийн ойгоор эхнэртээ,
- Чи бол дэлхий дээрх хамгийн үзэсгэлэнтэй, гайхамшигтай, хамгийн халамжтай хүн. Энэ дэлхий дээр ийм ухаантай, сайхан сэтгэлтэй, өр зөөлөнтэй хүн байхгүй гэж хэлжээ.
Сюзан түүнийг чангаар тэврэн,
- Би гэсэн чиний сайн сайхныг хэлж чадна хэмээн шивнэв.
Тэд хайр сэтгэлээс илүүтэй мэдрэмжээр холбогдон үнэн сэтгэлээр бие биесээ хүндэтгэнэ.
Бүх найзууд нь тэдэнд атаархан, өв тэгш гэр бүлийн жишээ авахдаа үргэлж Роберт, Сюзан хоёрыг иш татдаг байжээ. Тэд бүхий л талаараа бие биедээ зохицжээ.
Сюзан Роберттой учирсан хамгийн тачаангуй хүүхэн агаад бие биедээ шүргэлцэх, ганц үг хэлсэн төдийд тэдний сэрэл өдөөгддөг байв. Тэр нэгэн үдэш Роберт ажил дээрээ бага зэрэг саатаад шүршүүрт орж байтал Сюзан угаалгын өрөөнд үдэшлэгийн гоёмсог даашинзтай орж ирэхэд,
- Бурхан минь, чи ямар дур булаам харагдаж байна. Бидэнд цаг завгүй байгаа нь тун харамсалтай гэж Робертыг хэлбэл,
- Битгий санаа зов гээд наалинхайтан даашинзаа тайчин шидчихээд шүршүүрт орон Робертод зүүгдэж орхив.
Ингээд тэд зоогонд ч явсангүй өнжжээ.
Сюзан Робертын хүслийг урьдаас тааварлан мэдэрч, хүслийг нь биелүүлдэг байлаа. Роберт мөн адил их хайр халамжаар түүнд хандана. Сюзаны туфли дотор нь эсвэл, гоо сайхны ширээнд гэхчлэн энд тэндгүй элбэрэл хайраа илэрхийлсэн зурвас хийсэн байдаг байв. Бүсгүйд дуртай баяраар нь тэр ч байтугай ерөнхийлөгч Полкийг төрсөн өдөр, Люис, Кларк хоёрын хуримын ойгоор хүртэл цэцэгс, бяцхан бэлэг бэлтгэдэг байв.
Тэд хөгжилдөн инээлдэцгээн, ямар гайхалтай жаргалтай ...
***

Дотуур холбоогоор нисэгчийн дуу гарч,
- Арван минутын дараа Цюрихт газардана, захирагч аа гэж илтгэв.
Роберт өнгөрсөн үеийн дурсгалт бодлоосоо ангижирч одоогийн даалгавартаа шилжив. Арван таван жил тэнгисийн цэрэгт алба хашихдаа олон даалгавар биелүүлж байсан ч энэ удаагийнхтай адил хачирхалтайг үзсэнгүй. Тэрээр Швейцараар хэсэн газрын гаваар орсон гэрчүүдтэй жуулчдын автобусыг эрж хайна. "Бухал өвсөн дотроос зүү эрэх гэгч нь болж байна, гэтэл би бухал өвс нь хаана байгааг ч мэдэхгүй байдаг. Шерлок Холмс хаачих нь тэр вэ, надад тун хэрэгтэй байна шүү".
- Бүсээ бүсэлж болгооно уу.
Онгоц түнэр ойн дээгүүр ниссэнээ минутын дараа Цюрихийн олон улсын нисэх буудлын зурвасыг гэрэлтүүлсэн замд хүрлээ. Нисэх буудлын зүүнтээгүүр өнгөрөхөд, онгоц нисэх буудлын төв байрнаас зайдуу орших захиргааны байрыг чиглэв.
Талбайд өнгөрсөн борооноос үлдсэн шалбааг тогтсон ч, шөнийн тэнгэр цэлмэг байлаа.
- Хачин цаг уур шүү. Бүхэл өдөржингөө бороо асгачхаад, шөнө нь тэнгэр цэлмэчихдэг. Энд цагнаас нэн түрүүнд барометртэй байх хэрэгтэй. Танд машин дуудах уу, захирагч аа? гэхэд нь,
- Хэрэггүй, баярлалаа гэв. Энэ мөчөөс тэрээр зөвхөн өөрөө өөртөө итгэх хэрэгтэй болжээ. Роберт онгоц гэдрэг буцахыг хүлээгээд микро автобусанд суун нисэх буудлын зочид буудал хүрч, элдэв бусын юм зүүдлэлгүй нам тайван унтлаа.

_________________
Avatar by Someone


Top
   
PostPosted: Oct.07.16 4:46 pm 
Offline
Цээлхэн Цангинах Дууч Гишvvн
Цээлхэн Цангинах Дууч Гишvvн
User avatar

Joined: Nov.05.14 6:58 pm
Posts: 442
Бүлэг 7.

2 дахь өдөр. 8.00 цаг
Өглөө нь Роберт түрээсийн машины зогсоол хүрэв.
- Өглөөний мэнд хэмээн ажилтан Германаар мэндэллээ.
Энэ нь Швейцарын герман хэлтний хэсэгт байгааг нь түүнд сануулжээ.
- Өглөөний мэнд. Би машин хөлсөлж болох уу?
- Тэгэлгүй яахав, эрхэм ээ. Танд ямар хугацаагаар машин хэрэгтэй вэ?
"Сайхан л асуулт. Цагаар уу? Сараар уу? Эсвэл нэг жил, хоёр жилээр үү?"
- Тодорхой хэлж мэдэхгүй нь.
- Та машиныг нисэх буудалд орхиж чадах уу?
- Болох л юм гэж Роберт хариулав.
Ажилчин түүнийг гайхан хэсэг харснаа,
- За за. Энэ хуудсыг бөглөнө үү гэлээ.
Роберт генерал Хиллиардаас авсан тусгай хар өнгийн төлбөрийн картаараа машины тооцоог хийлээ.
Ажилчин төлбөрийн картыг хэсэг эргэлзэн хараад уучлал эрэн өрөө рүүгээ оров. Түүний эргэж ирэхэд Роберт сонирхон,
- Ямар нэг асуудал гараагүй юу? гэж асуув.
- Үгүй, эрхэм ээ, ямар ч асуудал үгүй гэв.
Саарал өнгийн "опель" машин авчээ. Роберт нисэх буудлын замаар явснаа Цюрихийн төв рүү чиглэв. Түүнд Швейцар орон ихэд таалагддаг, дэлхийн хамгийн сайхан орнуудын нэгд тооцно. Хэдэн жилийн өмнө ирж энд цанаар гулган, мөн хэд хэдэн удаа Швейцарын тагнуулчидтай хамтран даалгавар биелүүлэх хэрэгтэй болж байжээ.
Дэлхийн 2- р дайны үед Швейцарын тагнуулын алба нь Герман, Франц, Италид ажиллаж байгаагаасаа хамааран D,F,I гэсэн гурван хэсэгт хуваагдаж байв.
Швейцарын тагнуулын газрын гол зорилт нь Женев дэх НҮБ- ын янз бүрийн байгууллага дахь тагнуулын ажиллагааг илрүүлэх явдал байв. Робертод Швейцарын тагнуулын газарт найз нөхөд байсан ч, генерал Хиллиардын "Тэдний хэнтэй ч холбоо тогтоох ёсгүй" гэж хэлснийг саналаа.
Хот хүртэл хорин тавин минут явсаар төв орж ирээд Роберт "Долдер- Гранд" зочид буудлын тийш машинаа залав. Зочид буудал эргэн тойрон ногоорон, нуур тийш харсан Швейцарын сүрлэг том цамхагт хэрэм байснаар түүнд дүрслэгдэн үлджээ. Роберт машинаа зогсоолд тавин үүдний танхимд оров.
Жижүүрийн лангуу зүүн талд харагдана.
- Өглөөний мэнд.
- Өглөөний мэнд. Хоногоор авах өрөө бий юу? гэж Робертыг асуухад үйлчлэгч,
- Бий. Та яаж төлөх вэ? гэв.
- Төлбөрийн картаар.
“Генерал Хиллиардын өгсөн хар цагаантай картаар төлнө”.
Роберт жижүүрээс Швейцарын газрын зураг гуйн авч буудлын шинэ жигүүр дэх тохилог өрөөндөө авч орлоо, Өрөө нь нуур тийш харсан жижгэвтэр тагттай ажээ. Роберт тагтан дээр намрын сэрүүн агаараар амьсгалан, даалгаврынхаа тухай бодлогошрон зогсов.
Чухам юунаас, ямар гох дэгээнээс эхлэх нь тодорхойгүй, даалгаврын элементүүд болох жуулчдын компанийн нэр, зорчигчдын тоо, тэдний нэр хаяг бүгд тодорхой бус. Бүх гэрчүүд Швейцарт бий юу? Энд л хэргийн учир байна. Тэд хэн гэгч, хаана байгаа нь мэдэгдэхгүй байгаа. Хамгийн гол нь гэрчүүдээс хэн нэгнийг олох хангалтгүй. "Та, тэднийг бүгдийг олох ёстой". Түүний мэдэж байгаа ганц мэдээлэл нь:
"Утенфорд, ням гариг, 10 сарын 14" гэсэн байрлал, цаг хугацаа хоёр л байлаа.
Түүнд юунаас ч хамаагүй шүүрэн авах хэрэгтэй байв.
Түүний мэдсэнээр бол тэр өдрийн жуулчид Цюрих Женев хоёр хотоос явсан аж. Роберт ширээний шургуулганаас утасны лавлах гаргав. Тэнд: "Саншайн турз", "Свисс тур", "Тур сервис", "Тур Аль пино", "Туризм рейвен"... гэсэн арваад жуулчдын компанийн нэрс байлаа.
Энэ компаниудыг нэг бүрчлэн шалгах хэрэг гарах нь. Тэрээр бүх хаягийг бичиж аваад, хамгийн ойрхон жуулчдын конторыг зүглэв.
Лангууны ард хоёр үйлчлэгч зогсон жуулчдад үйлчилнэ. Тэдний нэгнийг сулармагц Роберт,
- Уучлаарай. Өнгөрсөн ням гаригт манай эхнэр танай маршрутын нэгээр аялаж яваад аяны цүнхээ мартаж орхиж. Тэр Утенфордод бөмбөрцөг унасныг хараад алмайрсан байх л даа гэлээ.
Жижүүр царай барайлган,
- Та андуурсан шиг байна, манай маршрут Утенфордын дэргэдүүр өнгөрдөггүй юм гэв.
- Өө, уучлаарай.
Энэ бол эхний азгүйтэл.
Дараагийн компанид болсон яриа арай л нааштай болох төлөвтэй.
- Өө тийм. Манай маршрут Швейцараар бүхэлд нь явдаг, маш сонирхолтой шүү,
- Ням гаригт танай маршрут байсан уу. Агаарын бөмбөрцөг унан хоёр автобустай жуулчид түүнийг харахаар зогссон уу? Манай эхнэр буудалдаа их оройтож ирсэн, би. . .
Жижүүр лангууны цаанаас шийдвэртэйгээр үгүйсгэн,
- Манай маршрут хэзээ ч саатдаггүйдээ бид бахархдаг.
Төлөвлөөгүй ямар ч зогсолт үгүй шүү гэлээ.
- Тэгэхээр танай автобуснууд агаарын бөмбөрцгийн унахыг хараад зогсохгүй юу? гэж асуувал,
- Огтхон ч үгүй гэлээ.
- Баярлалаа.
Хоёр дахь бүтэлгүйтэл.
Гурав дахь компанийн Банхафплацад байрлах бөгөөд самбар дээр: "Саншайн турз" гэж бичсэн байв.
- Өдрийн мэнд. Би нэгэн жуулчдын автобусны талаар ярих гэсэн юм. Утенфордын дэргэдүүр өнгөрч явахад агаарын бөмбөрцөг унан жолооч нь зорчигчдын энэ дүр зургийг харуулах гэж хагас цаг зогссон гэж би сонссон.
- Үгүй, үгүй. Тэр ердөө л арван таван минут зогссон. Манайх нарийн хуваарьтай гэлээ.
"Оллоо!"
- Та юуг нь сонирхоов?
Роберт дугтуйд хийж өгсөн үнэмлэхээс нэгийг гарган,
- Би сэтгүүлч. Швейцарт жуулчдын автобусыг хэрэглэхийн ач тусыг бусад оронтой харьцуулан "Трэвел энд Лежэ" сэтгүүлд нийтлэл бичих гэсэн юм. Танай жолооч нараас ярилцлага авч болох уу? гэвэл үйлчлэгч,
- Энэ ч сонирхолтой нийтлэл болох юм байна, тун сонирхолтой. Швейцарчууд бид ажлынхаа үр шимээр бахархдаг юм шүү гэлээ.
- Энэ бахархал зүй ёсоор үнэлэгдэнэ хэмээн Роберт хэлэв.
- Манай компанийн нэр дурдагдах уу?
- Яриа юу байх вэ гэвэл жижүүр баясан инээмсэглэж,
- Болохгүй юм юу байх вэ гэлээ.
- Би одоо тэдэнтэй ярилцаж болох уу?
- Тэрээр өнөөдөр амарч байгаа гээд картан дээр жолоочийн нэрийг бичиж өгөв.
Роберт түүнийг уншвал Ганс Бекерман гэсэн байлаа. Жижүүр хаягийг нь нэмж бичээд,
- Тэр Каппелд амьдардаг. Цюрихээс дөчин км- ийн зайд орших бага зэргийн тосгон. Та одоо түүнийг гэрээс нь олж болно хэмээв.
Роберт картыг далд хийгээд,
- Баярлалаа. Бидэнд энэ түүхийн өөр баримт хэрэг болно, тэгэхээр энэ маршрутад хэдэн билет зарсныг хэлж өгөхгүй биз? гэлээ.
- Тэгэлгүй дээ. Бид маршрутынхаа бичлэгийг хөтөлдөг юм шүү. Одоохон гээд үйлчлэгч тавиураас дэвтэр гарган эрүүлж гарснаа, - Аан энэ байна. Ням гариг, Ганс Бекерман, тэнд 7 зорчигч байж, энэ өдөр маршрутанд "Ивеко" маркийн жижигхэн автобус гарч гэлээ.
"Долоон зорчигч, жолооч"
- Танд санамсаргүйгээр жуулчдын нэр байхгүй биз? хэмээн Роберт барьцаа лавшруулан асуувал,
- Эрхэм ээ. Хүмүүс гаднаас орж ирэн билет худалдаж аваад яваад өгдөг. Бид тэдний бичиг баримтыг асууж шалгаадаггүй гэв.
- Дахин талархал гээд Роберт үүд чиглэн алхлав.
Жижүүр түүний араас дуудан,
- Таныг нийтлэлийнхээ хуулбарыг явуулна гэдэгт найдаж болох уу? гэлээ.
- Яриа юу байх вэ? Явууламз гэв.
Робертод автобус ямар нэг битүүлэг мэдээлэл өгч чадах юм шиг санагдан жуулчдын автобус хөдөлдөг Талиштрасс тийш явахаар шийдлээ. "Ивеко" боронзон хүрэн өнгөтэй, Альпын огцом замыг давахад дажгүй жижгэвтэр. Арван дөрвөн хүний суудалтай. Тэр долоон зорчигч хэн хэн байв, одоо хаана байна аа? Роберт машиндаа эргэн ирж газрын зураг үзээд, хотоос гаран Каппель тосгоныг зорилоо.
Тэрээр өмнө зүг явж, Цюрихийг тойрсон толгодыг давбал өмнө нь сүрлэг Альп сүндэрлэнэ. Зам зуур Адлисвил, Лангнау, Хаузен бас шуудангийн ил захидалд дүрслэн үзүүлсэн байдаг бяцхан байшингууд бүхий нэргүй тосгоныг дайран өнгөрч цаг явсаар Каппельд ирлээ. Энэ бага шиг тосгонд овоо хэдэн байшинтай зэрэгцэн ресторан, дэлгүүр, шуудан гээд юм юм байх үзэгдэв.
Роберт рестораны дэргэд машинаа зогсоож дотогш орлоо.
Үйлчлэгч хаалганы хажуугийн ширээг цэвэрлэж байв.
- Уучлаарай, Бекерманы гэрийг зааж өгөхгүй юу?
- Тэр, дэлгүүрийн дэргэдэх байшин.
- Баярлалаа.
Роберт машинаа баруун тийш эргүүлэн вааран дээвэртэй, хоёр давхар даруухан, чулуун байшингийн дэргэд зогсоолоо. Гэрээр машинаасаа буун үүдэнд нь очоод, хонх харагдсангүйд хаалгыг нь тогшив.
Нүсэр биетэй, сахалтай эмэгтэй үүд нээхэд нь,
- Төвөг удсан уучлаарай. Ноён Бекерман байгаа юу? гэсэнд эмэгтэй түүнийг сэжигтэй харснаа,
- Танд, түүний хэрэг яагаад болоов? гэлээ.
Роберт баярын мишээл бэлэглэн,
- Та хатагтай Бекерман уу? гээд Швейцарын сурвалжлагчийн үнэмлэхээ гарган үзүүлж,
- Би сэтгүүлд Швейцарын жуулчдын автобусны жолоочийн тухай өгүүлэл бичих санаатай, таны нөхрийг манай орны хамгийн туршлагатай жолооч гэж танилцуулсан юм гэлээ.
Эмэгтэйн царай гэрэлтэн бахдалтайгаар,
- Миний Ганс сайн жолооч гэлээ.
- Бүгд л үүнийг баталж байна, хатагтай Бекерман. Би түүнээс ярилцлага авах гэсэн юм гэвэл,
- Миний Гансаас ярилцлага авах гэв үү? гээд тэр сандран,
- Ямар сонин юм бэ. Та орооч гэв.
Эмэгтэй Робертыг нямбай цэгцэлсэн бага шиг зочдын өрөөнд оруулан,
- Түр хүлээгээрэй. Би Гансыг дуудъя гээд цааш эргэв.
Намхан таазтай, бараан модон шалтай, модон тавилга, жижгэвтэр задгай зуух, цонхонд нь торон хөшиг өлгөөтэй өрөө байх ажээ.
Роберт эргэлзсээр. Энэ түүний цорын ганц учиг нь байлаа. "Хүмүүс гаднаас орж ирэн тасалбар аваад явцгаадаг... Бид тэдний бичиг баримтыг шалгадаггүй". Эндээс өөр хаашаа ч явах газаргүй, энэ хувилбар амжилтгүй болбол зарлал өгөх л үлдээд байна. "Агаарын бөмбөрцгийг унах үед харсан долоон зорчигч маргааш үдэд зочид буудалд надтай уулзахыг хүсч байна. Үдийн хоолоор дайлна".
Өрөөнд өндөр, халзан цонхигор, өөрийн гадаад төрхөнд огт зохицоогүй өтгөн хар сахалтай эр орж ирлээ.
- Өдрийн мэнд, ноёнтоон. . .
- Өдрийн мэнд, Намайг Смит гэдэг гэж Робер чин сэтгэлээсээ мэндчилэн, - Би тантай танилцахыг нь их хүсэж байна, ноён Бекерман гэв.
- Эхнэр таныг жуулчдын автобусны жолоочийн тухай нийтлэл бичих юм гэж хэлсэн хэмээн өгүүлэх түүний дуунд тод немц аялгуу сонсогдоно.
Роберт сэтгэл татам инээмсэглээд,
- Үнээн, манай сэтгүүл та болон таны аюулгүй аялал...
- За зүгээр дээ гэж Бекерман эрс шийдэмгийгээр түүний үгийг таслан, - Танд өчигдөр үдэд болсон явдал сонин байгаа. Тийм биз? гэхэд нь Робер аягүйрхсэн байдал гаргахыг хичээн,
- Тийм ээ, Энэ асуудал ч надад мөн сонин байна гэв.
- Та яагаад шууд хэлсэнгүй вэ, сууцгаая гэлээ.
- Баярлалаа гээд Роберт буйдан дээр сууж авав.
- Харамсалтай нь таныг юм уух уу гэж хэлж чадахгүй нь, бид гэртээ архи байлгадаггүй гээд гэдсээ зөөлөн алгадан,
- Шархтай. Харшилтай учраас эмч надад эм бичиж өгч чадахгүй байна. Та миний эрүүл мэндийн галаар ярих гэж ирээгүй шүү дээ? Та юу мэдэхийг хүсээ вэ? гэлээ.
- Ням гаригт тантай автобусаар хамт яван, Утенфордын иргэд зогсон бөмбөрцөг унахыг харсан зорчигчдын тухай ярих гэсэн юм гэж Робертыг хэлэхэд Бекерман түүнийг ширтэн,
- Агаарын бөмбөрцөг өө? Ямар агаарын бөмбөг? Та юу яриад байгаа юм гэх нь тэр.
- Яагаав, агаарын бөмбөрцөг...
- Та үл мэдэгдэх нисдэг биетийг хэлээд байна аа даа? гэв.
Харин одоо Робертын гайхах ээлж болов.
- Нисд... нисдэг биет ээ?
- Тийм ээ, нисдэг биет.
Робертод сонссоноо тунгаах цаг хугацаа хэрэгтэй болов.
Гэнэт түүний хамаг биеэр нь хүйт даахыг мэдрэн,
- Та нисдэг биет харсан гэх гээ юу? гэв.
- Тийм ээ, түүнд үхдэлүүд байсан юм гэж Ганс хариулав.
"Швейцарын Альпад агаарын бөмбөрцөг унасан. Натогийн мэдээлэл байгаа. Бөмбөрцөгт онцгой нууцлал бүхий цэргийн багажнууд суурилуулсан"
Роберт тайван ярихад тун бэрх болон,
- Бекерман, та нисдэг биет харсан гэдэгтээ итгэж байна уу?
- Тэгэлгүй яах вэ, тэднийг чинь Үл мэдэгдэх нисдэг биет гэж нэрлээд байгаа шүү дээ.
- Тэгээд дотор нь үхсэн хүмүүс байсан хэрэг үү? гэж Роберт итгэж ядан асуутал,
- Үгүй, хүмүүс биш. Амьтан. Тэднийг дүрслэхэд тун хэцүү гээд л ялих агдасхийгээд, - Тэд маш том аймшигтай нүдтэй, их жижигхэн биетэй. Мөнгөлөг өнгийн өмсгөлтэй. Их аймшигтай дүр зураг гэж Ганс жигшсэн янзтай тайлбарлах аядав.
Роберт санаа бодлоо цэгцэлж чадахгүй сонссоор суув.
- Зорчигчид үүнийг харсан уу?
- Өө, тэгэлгүй яах вэ. Бид бүгд харсан. Би бараг 15 минут зогссон. Тэд намайг дахиад хэсэг азнахыг хүссэн ч компани хатуу дүрэм, цагийн нарийн хуваарьтай л даа гэлээ.
- Ноён Бекерман, та санамсаргүйгээр зорчигчдынхоо нэрсийг мэдэхгүй биз? гэж горьдлого тавин асуулаа.
- Ноёнтон, би автобусны жолооч хүн, зорчигчид Цюрихээс тасалбар худалдан авч бид баруун өмнө зүгт Интерлакан, баруун хойш Берн хүртэл аялдаг. Тэд Бернд буусан ч юм уу эсвэл Цюрихт эргэж ирсэн байж болно. Хэн ч нэрээ хэлдэггүй гэлээ.
- Тэгэхээр тэдний нэрийг мэдэх боломжгүй нь ээ?.
Жолооч бодолд автлаа.
- Танд хэлж чадах ганц зүйл нь зорчигчдын дунд хүүхэд байгаагүй, зөвхөн эрчүүд байсан гэв.
- Зөвхөн эрчүүд гэв үү? гэж Роберт лавлахад Бекерман дахин бодолхийлснээ,
- Үгүй, худлаа. Нэг бүсгүй байсан юм байна гэв.
"Чөтгөр ав, хангалтгүй байна. Би ер нь яах гэж энэ даалгаврыг авав даа?".
- Тэгэхээр ноён Бекерман та, бүх зорчигчид Цюрихээс автобусанд суусан, аяллын дараа нь тэд ердөө л тарж явцгаасан гэж хэлж байна уу? гэлээ.
- Тийм тэгж хэлэх гээд байна ноён Смит.
"Тэгэхээр надад зүү хайх. .. өвс нь ч алга".
- Та зорчигчдын талаар ямар нэг юм санаж байна уу? Тэд юу хийж, юу ярьж байсан бэ?
Бекерман толгойгоо сэгсрэн,
- Би ажилдаа улайраад завгүй байдаг учраас тэднийг анзаардаггүй. Хэрэв хэн нэг нь гомдол мэдүүлээд босч ирэхгүй л бол. Яг тэр герман шиг.
Роберт дуугүй болсноо намуухан дуугаар,
- Ямар герман билээ? гэж сониучирхан асуулаа.
- Бүх зорчигчид нисдэг биет, үхсэн амьтдыг хараад хөөрөн байхад, тэр хөгшин түргэхэн шиг Берн ороод, маргааш их сургуульд унших лекцэнд бэлтгэх ёстой гэж гомдоллож. . . гэж жолооч өгүүлэв.
"Ямар ч болов эхлэл".
- Та түүний тухай ямар нэг юм санаж байна уу?
- Үгүй.
- Юу ч санахгүй байна уу?
- Тэр хар пальто өмссөн байсан гэлээ. .
- Ноён Бекерман, би танаас нэг тусламж хүсье. Та надтай цуг Утенфорд орж чадах уу?
- Өнөөдөр миний амралтын өдөр, тэгээд ч би завгүй. . .
- Үүний чинь төлөө таны гарыг дуртайяа цайлгана хэмээн lJo6epTbir санал тавихад жолооч эр,
- Үнэн үү? гэв.
- Хоёр зуун марк.
- Үгүй, би. . .
- Тэгвэл дөрвөн зуун марк.
- Яагаад үгүй гэх билээ? Машинаар зугаалахад аятайхан өдөр биш үү?
Тэд өмнө зүгийг чиглэн Лузерн тоглоомын тосгон Имменс, Меггены дэргэдүүр явлаа. Газар нутгийн байдал сэтгэл булаам байсан ч, Роберт бодолдоо автан явна.
Эрчүүд Энгельбергийг дайран өнгөрч алсад цагаан цэг шиг харагдах далбаат завь хөвөн яваа гүн цэнхэр нуурын дэргэдүүр Лейзиген, Фоленсийг дайран өнгөрөв.
- Дөхөж байна уу? гэж Роберт асуувал,
- Одоо ойрхон гэж Ганс Бекерман хэлэв.
Тэд цаг орчим явсаар Спенсеризэд хүрч ирлээ.
- Хаяанд нь ирчихлээ. Туныг өнгөрөөд хүрлээ гэж Бекерман хэлэв.
Робертын зүрх нь түргэн түргэн цохилохыг мэдэрлээ. Тэр харь гаригаас ирсэн санаанд оромгүй зүйлийг үзэх гэж байв. Тэд Тун хэмээх жижиг тосгоныг өнгөрөн хэдэн минут яван машин хэсэг модтой шугуйд ойртон ирэхэд Ганс Бекерман гар сунган,
- Яг энд! гэж заалаа.
Роберт замын хажуу руу шахан машинаа зогсоов.
- Замын цаана тэр моднуудын ард гэж жолооч эр тодруулав.
Робертын сонирхол нь буцлаад ирэх нь тэр.
- Алив очиж үзье.
Дэргэдүүр явах ачааны машиныг өнгөрөөгөөд Роберт, Ганс хоёр зам хөндлөн гарав.
Роберт жолоочийн араас даган хэсэг мод руу очлоо.
Эндээс зам огт харагдсангүй.
Ойн цоорхойд ормогц Бекерман,
- Яг энд гэж зааж өгөв.
Тэдний өмнө агаарын бөмбөрцгийн эвдэрхий сэг хэвтэнэ.

_________________
Avatar by Someone


Top
   
PostPosted: Oct.07.16 4:56 pm 
Offline
Цээлхэн Цангинах Дууч Гишvvн
Цээлхэн Цангинах Дууч Гишvvн
User avatar

Joined: Nov.05.14 6:58 pm
Posts: 442
Бүлэг 8.

"Би энэ тоглоомонд арай хөгшиднө. Түүний үл мэдэгдэх нисдэг биетийн үлгэрт би үнэхээр итгэж эхэлсэн биш үү" гэж Роберт бодов.
Ганс Бекерман өмнөө хэвтээ сэгийг харснаа сандран,
- Гайхалтай юм! Өнөөх чинь энэ биш байна гэлээ.
- Тийм ээ, үнэхээр биш байна уу? гэж Роберт санаа алдан асуухад Бекерман толгой сэгсрэн,
- Өчигдөр энд л байсан даа гэлээ.
- Таны бяцхан ногоон хүнэнцэрүүд нисээд явчхаж дээ.
- Үгүй, үгүй. Тэд үхчихсэн байсан гэж Бекерман угийн зөрүүд зангаа илтгэн мэтгэж эхлэв.
"Бүгд үхсэн. Миний даалгавартай тун сайн нийцэж байх шив. Миний ганц учиг нь нисдэг биетийг үзсэн гэх энэ солиотой хөгшин",
Роберт сэг тийш очин сайтар нягтлан үзэж эхлэв. 14 футийн диаметртэй хөнгөн цагаан бүрхүүл газарт унахдаа захаараа цохилтонд өртсөн байв. Генерал Хиллиардын хэлснээр бүх багаж төхөөрөмжийг цөлмөчихжээ.
"Энэ бөмбөрцгийн төхөөрөмжийн хэр чухлыг танд хэлж чадахгүй".
Роберт нойтон өвсөн дундуур туучин ямар нэг юм олохоор эвдэрхий сэгийн эргэн тойрон явж үзэв. Юу ч алга.
Ганс зөрүүд герман зангаараа бууж өгөлгүй,
- Энэ харь гаригийнхны үлдэгдэл. . . Тэд ингэж харагдуулах гэж... Тэд бүгдийг чадна гэж та мэднэ биз дээ гэв.
Өндөр өвсөн дундуур туучин хөлөө норгохоос өөр хийх юм энд алга гэдгийг Роберт мэджээ.
Тэрээр явахаар шийдэн буцаж ирснээ санаа бодолдоо хөтлөгдөн бөмбөрцөг тийш эргэн ирэв.
- Та түүнийг өргөж чадах уу? гэж Робертыг асуухад Бекерман түүнийг гайхан хараад,
- Та намайг өргөөдөх гэж байгаа юм уу? гэлээ.
- Тэгж үзээч гэж Роберт царайчлан гуйв.
Бекерман мөрөө хавчисхийгээд бүрхүүлийн арай хөнгөн талаас нь өргөмөгц Роберт доогуур нь шурган орж тэхий голд нь хүртэл мөлхөв.
Хөл нь өвсөнд усан шалхнаг болтлоо норлоо.
- Энд шал ус гэж тэрээр бүрхүүлийн дороос хашгирав.
- Тэгэлгүй яах вэ, өчигдөр өдөржин бороо асгачихсан, газар нэвт нороо биз гэж жолооч эр хариулав.
Роберт бөмбөрцгийн бүрхүүл дороос гарч ирэв.
"Хачин цаг агаар гэж нисэгч хэлсэн. Ням гаригт нартай байсан". Гэтэл ням гаригт бөмбөрцөг осолд нэрвэгдэж. "Бүхэл өдөржин бороо асгарчхаад, шөнө нь цэлмэчихдэг. Энд цагнаас илүү барометр л хэрэгтэй".
- Таныг ҮМНБ-ийг харахад цаг агаар ямар байсан бэ? гэж Роберт асуулаа.
Бекерман хэсэг зуур бодолхийлснээ,
- Сайхан байсан гэв.
- Нартай байсан гэсэн үг үү?
- Тийм ээ, нартай байсан.
- Харин өчигдөр бүх л өдөржингөө бороо орсон уу? гэхэд Бекерман түүнийг гайхан харснаа,
- Тэгээд юу гэж? гэлээ.
- Тэгэхээр бөмбөрцөг энд хоёр хоног хэвтэж байгаа, тэгвэл түүний доорх газар нь хуурай эсвэл бага зэрэг чийгтэй байх ёстой. Гэтэл өвс нь шал нойтон байна гэлээ.
Бекерман түүнийг гайхан харсаар,
- Юу ч ойлгохоо байлаа. Тэгээд юу гэсэн үг болж байна? гэв.
- Тэгэхлээр хэн нэг нь энэ бөмбөрцгийг өчигдөр бороо орсноос хойш нааш нь авчран, оронд нь таны харсан нисдэг биетийг авч оджээ.
- Хэн ийм мангуу ажил хийж явдаг байна аа?
"Ер нь бол мангуу ажил биш". Энэ нь Швейцарын засгийн газраас үнэнийг нуух гэж урилгагүй зочдод зориулан бэлтгэсэн холион бантан.
Роберт өвсөн дундуур газар ширтэн явах зуураа мангуу юм шиг энэ бүгдэд итгэн яваадаа өөрийгөө зүхнэ.
Ганс Бекерман түүнийг сэжиглэнгүй харан зогсох зуураа,
- Та ямар сэтгүүлд өгүүлэл бичнэ гэв ээ, ноёнтоон гэлээ.
- "Трэвел энд Лежэ"
Бекерманы царай даруй гэрэлтэн,
- Тэгвэл та мань залуу шиг миний зургийг бас авах уу? гэж асуулаа.
- Юу?
- Үгүй, тэр зурагчин бидний зургийг авсан юм гэхэд нь Робертын бие жихүү даан хүйт оргив.
- Та юу гэв ээ? гэж Роберт дахин лавлавал,
- Зурагчны тухай ярьж байна. Тэр биднийг нисдэг биетийн дэргэд зогсоон зураг аваад, хүн бүрд зураг илгээхийг амласан. Хэд хэдэн зорчигч мөн гэрэл зургийн аппараттай явцгаана билээ гэлээ.
- Хүлээгээрэй гэж Роберт аажуухан хэлснээ,
- Та хэн нэг нь нисдэг биетийг болон та бүгдийн зургийг авсан гэв үү? гэхэд нь,
- Үүнийг чинь л тайлбарлах аядаад байна хэмээн Бекерман эгдүүцэв.
- Тэгээд тэр гэрэл зургийг чинь хүн бүрд явуулна гэсэн гэв үү?
- Яг тэгсэн.
- Тэгэхээр түүнд таны нэр хаяг байгаа гэсэн үг үү? хэмээн Роберт олдсон учигний үзүүрийг алдахгүй гэсэндээ шалгаа-
санд,
- Тэгэлгүй яах вэ, өөрөөр яаж зураг илгээх вэ дээ, аан? гэж жолооч тайван гэгч нь хариулав.
Роберт баярын совин татаад ирэхийг мэдэрлээ.
"Амжилт, Роберт оо! Чамайг аз дайрчээ, монди минь! Биелэгдэшгүй даалгавар нь гэнэт амтат бурам шиг амтагдаад ирлээ. Үл мэдэгдэх долоон зорчигчийг хайхын хэрэггүй. Зөвхөн гэрэл зурагчинг л хайж олох нь".
- Та урьд нь яагаад түүний тухай хэлсэнгүй вэ, ноён Бекерман аа? гэхэд жолооч,
- Та чинь надаас зорчигчдын тухай л асуусан шүү дээ гэлээ.
- Тэр чинь зорчигч биш юм уу? хэмээн Робертын гайхан асуухад, Бекерман толгой сэгсрэн,
- Үгүй, энд осол гарах үед түүний машин замын цаана зогсож байтал машин зөөгч трактор түүнийг нь зайлуулах гэсэн. Залуу юу болсныг харангуутаа машин руугаа гүйн очоод зургийн аппарат авчран нисдэг биеттэй хамт зургаа авахуулахыг биднээс хүссэн юм гэлээ.
- Та зурагчны нэрийг мэдэх үү?
- Үгүй.
- Түүний тухай ямар нэг юм санаж байна уу? хэмээн Роберт түүнийг шавдуулав.
Бекерман бодолд автав.
- Тэр гадаад хүн байсан. Америк эсвэл англи эр байх.
- Та түүний машиныг зөөгч трактор чирэх гэж байсан гэж хэлсэн үү?
- Тийм.
- Зөөгч трактор хаашаа явсныг та мэдсэн үү?
- Хойшоо явсан. Берн руу явсан гэж бодож байна. Тун тосгон мэдээж ойрхон л доо, гэхдээ бүх гарааш нь ням гаригт хаалттай байдаг гэж жолооч эр бардам хариулав.
Роберт мушигнан инээгээд,
- Баярлалаа, та надад их тус боллоо гэлээ.
- Та өгүүллэгээ надад явуулахаа мартав, хэзээ бичиж дуусах вэ?
- Мартахгүй. Энэ таны мөнгө, тусалсны төлөө бас нэмэлт 100 марк. Би таныг гэрт чинь хүргэж өгье гэлээ.
Тэд машиндаа эргэн ирж, Бекерман үүдийг нь нээснээ Робертод,
- Та их өгөөмөр хүн юм гээд халааснаасаа тамхины асаагуурын хэмжээтэй, тэгш өнцөгт хэлбэртэй бяцхан цагаан талст дээр нь гялалзах төмрийн өөдөс гаргаж ирлээ.
- Энэ юу вэ? хэмээн Робертыг гайхан асуухад,
- Би үүнийг ням гаригт автобусандаа эргэж ирэхийн өмнө нисдэг биетийн дэргэдээс олсон юм гэв.
Роберт тэр хачин зүйлийг гайхан харлаа. Тэр нь цаас мэт хөнгөн, элсний өнгөтэй. Нэг талын зах нь хугарсан ямар нэг юмны хэсэг нь бололтой. Бөмбөрцөг суурилуулсан төхөөрөмжийн хэсэг үү? Эсвэл Үл Мэдэгдэх Нисдэг Биетийн хэсэг үү?
- Энэ танд амжилт авчирч магад гэж Бекерман өгүүлээд Робертоос авсан мөнгөө түрийвчиндээ шургуулангаа,
- Надад аль хэдийн аз авчирчихсан гэснээ инээмсэглэн машинд суув.
Гол асуултаа хөндөх болжээ.
"ҮМНБ гэдэгт би үнэхээр итгэсэн билүү? Роберт харь гаригийн хөлөгт орсон гэж батлах хүмүүсийн тухай сонингийн гашуун түүхийг олонтаа уншсан, гэтэл өнөөгийн гайхамшигтай мэдлэгийн эрин зуунд амьдрагч тэр хүмүүс нэг бол бусдаар даажигнаж, нэг бол өөрсдөө сэтгэл мэдрэлийн эмнэлгийг хаалгыг татсан удаатай. Сүүлийн жилд нисдэг биет, харь гаригийн тухай тийм ч амар няцаахааргүй нийтлэлүүд мэр сэр гарч байсан билээ. Сонингийн шуугианаас зугтдаг сансрын нисэгчид, ВВС-ийн нисэгчид, хүндэтгэл хүлээх цагдаагийн болон бусад эрх тушаал бүхий хүмүүс ҮМНБ- ийн ажигласан байдаг. Нью-Мексико мужийн Розуэлд ҮМНБ- ийн ослын тухай дуулиантай өгүүллэгт якобчууд харийнхныг олзлон авсан явдал ч гарсан. Засгийн газар энэ асуудлыг хөөцөлдөн баримтыг нь хураан авахыг эрхэмлэж байлаа.
Дэлхийн 2-р дайны үед нисэгчид хачирхалтай объект тэдэн рүү дайрснаа гэнэт алга болсон тухай ярьцгааж байсан. Дээгүүр нь үл мэдэгдэх объект маш хурдтайгаар нисэн өнгөрсөн хотын тухай мөн л яригдаж байсан. Энэ үнэхээр ҮМНБ, харь гаригийн хүмүүс үү? Амар амгалан уу? Дайн |улаан уу? Соёл иргэншлийн эцэс үү, бид түүнийг яаж ойлгох болж байна? Роберт сэтгэлийнхээ гүнд Ганс Бекерман ердөө л дэмийрсэн зүүдэн өвчтөн, үнэндээ цаг уурын бөмбөлөг осолд өртсөн гэсэн өөрийн бодолдоо итгэсээр. Бекерманы түүхийг зөвшөөрөх эсвэл няцаах гэвэл бусад гэрчүүдийг хайх хэрэгтэй байлаа. Энэ түүх огтын үнэмшилгуй байсан ч чухамхүү нэг л юманд Робертыг түгшүүлэнэ. Хэрэв агаарын бөмбөрцөг осолд нэрвэгдсэн, тэр ч бүү хэл нууц төхөөрөмжтэй байсан гэхэд түүн рүү өглөө эрт утасдаж, ҮАА-т уулзалт товлон, гэрчүүдийг нэн даруй олохыг тушаахын хэрэг юу байв? Энэ нь ердөө л хаалт халхавч байж болох уу? Хэрэв тийм бол... яагаад?

_________________
Avatar by Someone


Top
   
PostPosted: Oct.07.16 5:08 pm 
Offline
Цээлхэн Цангинах Дууч Гишvvн
Цээлхэн Цангинах Дууч Гишvvн
User avatar

Joined: Nov.05.14 6:58 pm
Posts: 442
Бүлэг 9.

Энэ өдрийн үдээс хойхно Женев дэх Швейцарын Гадаад явдлын яаманд хэвлэлийн бага хурал болжээ. Хурлын танхим сурвалжлагчдаар дүүрчихсэн, зарим нь орж чадалгүй гадаа гудамд шахцалдан байлаа. Тухайн орны өнцөг булан бүрээс 1елевиз радио, хэвлэлийнхэн хүрэлцэн ирж тэдний олонх нь дуу хураагч, видео камераар зэвсэглэжээ. Хонь хурга нийлэх мэт дуу дуугаа авалцан тэд янз бүрийн асуултаар булна.
- Бид агаарын бөмбөлөг биш байсан гэж сонссон...
- Нисдэг таваг гэсэн үнэн үү?
- Хөлгийн бүхээгт харийн хүмүүсийн бие байсан гэх сураг сонсогдож.. .
- Харийн хүний ганц нь ч гэсэн амьд үлдсэн үү?
- Засгийн газар биднээс үнэнийг нуугаад байгаа юм уу?
Хэвлэлийн хурлын нарийн бичгийн дарга танхимыг хяналтандаа авах гэж дуугаа өндөрсгөн,
- Ноёд хатагтай нараа, ердийн эндүүрэл болжээ. Хиймэл дагуул, харваж буй одыг харсан хүмүүс үргэлж бидэн рүү утастдаг. ҮМНБ- ийн талаарх яриа бүр нь нэр хаяггүй байдаг нь та бүхэнд сонин биш байна уу? Утсаар ярьж буй хүмүүс ҮМНБ гэдэгт итгэсэн байж магад, гэтэл энэ нь ердөө л нэг агаарын бөмбөрцөг унасан тохиолдол байсан юм. Бид та бүхнийг хэргийн газар аваачихаар тусгайлан унаа бэлтгэчихсэн. Намайг дагаад явцгаана уу...
Арван таван минутын дараа камер бүхий сэтгүүлчдээр дүүрсэн хоёр автобус Утенфордын зүг унасан бөмбөрцгийн сэгийг үзэхээр хөдөлцгөөж, хэргийн газар ирээд тэд бөмбөрцгийн эвдэрхий бүрхүүлийн сэгийг харцгаав. Хэвлэлийн хурлын нарийн бичгийн дарга,
- Та нарын сонирхоод байгаа нөгөө нисдэг таваг чинь энэ. Ноёд хатагтай нараа бидэнд мэдэгдэж байгаагаар ҮМНБ- ийн гарал үүсэл, оршин байгаад нь манай засгийн газар тайлбар өгч чадахгүй. Бидэнд харь гаригийн соёл иргэншлийн айлчлалын тухай мэдээлэл алга. Иймээс манай засгийн газар хатуу бодлого хэрэгжүүлж байгаа бөгөөд тэр нь юу вэ гэвэл хэрэв харь гаригийн хүмүүсийн айлчлалын талаар ямар нэг баримт илэрвэл энэ мэдээлэл нэн даруй нийтэд зарлагдах болно. Хэрэв та бүхэнд өөр асуулт байхгүй бол...
Бүлэг 10.

Виржиния мужийн Лэнгли дэх Цэргийн агаарын нисэх хүчний баазад "Ангар-17"-г байрлуулан чангатгасан харуулаар хамгаалуулав. Баазын гадна талаар дөрвөн тэнгисийн явган цэргийн ангийг байрлуулж, харин дотор нь зэвсэгт хүчний өндөр тушаалын офицерууд битүүмжилсэн тасалгааг хамгаалан, найм найман цагаар ээлжлэн эргүүл хийн орж гарсаар байв. Офицеруудын хэн нь ч юу хамгаалж байгаагаа үл мэднэ. Битүүмжилсэн өрөөнд эмч, эрдэмтний зэрэгцээ ирсэн гурван зочинд орж ажиллахыг зөвшөөрчээ.
Дөрөв дэх хүн нь дөнгөж ирээд байв.
Түүнийг объектын аюулгүй байдлыг хариуцагч генерал Пакстон хүлээн авч уулзан,
- Манай амьтны хүрээлэнд тавтай морилогтун хэмээн ирсэн зочинтой мэндчилэв.
- Би бүр багтаж ядталаа баярлаж байна гэж зочныг хэлэхэд,
- Таны урам хугарахгүй. Ийшээ морил гэлээ.
Битүүмжилсэн өрөөний үүдэнд дөрвөн ширхэг цагаан өнгийн ариутгасан ажлын комбинзон бүхий өлгүүр байлаа.
- Та комбинзон өмсөнө үү гэж генерал хүсвэл,
- Тэгэлгүй яах вэ гээд Янус шилэн багны цаанаас зөвхөн нүүр нь харагдан бүх бие нь халхлагдсан комбинзон өмсөв. Гуталдаа цагаан улавч өмсмөгц генерал түүнийг өрөөний үүдэнд дагуулан хүрч ирлээ. Хамгаалагч хажуу тийш болон зам тавихад генерал үүдийг онгойлгон,
- Та орно уу гэв.
Янус зааланд ороод эргэн тойрноо сайтар харлаа. Өрөөний голд сансрын хөлөг байх ажээ. Түүний дэргэдэх цагаан өнгийн ширээн дээр задлан хийхээр бэлтгэсэн харийн хоёр хүний цогцос хэвтэнэ, эмгэг судлалын анатомич нэг цогцос дээр ажиллаж байв.
Генерал Пакстон зочныхоо анхаарлыг сансрын хөлөг тийш хандуулан,
- Бид тагнуулын хөлөгтэй учирсан бололтой. Төв хөлөгтэйгөө шууд холбоотой байсан гэдэгт итгэлтэй байгаа гэж генерал тайлбарлав.
Тэд төхөөрөмж тийш ойртов. Хөлөг гучин таван футийн диаметртэй, дотроо сувдны дунгийн хэлбэрийг санагдуулам хэлбэртэй сунгадаг таазтай, гурван гэдгэр буйдан сандалтай аж. Хөлгийн хана бүхэлдээ ямар нэг металл диск бүхий хананцараар бүрхэгджээ.
- Бидний тайлж мэдээгүй зүйл энд их бий, гэвч бид чармайж байгаа хэмээн генерал Пакстон хэлээд хананцар дахь хэсэг багажийг заан, - Энэ хараа зүйн өргөн бүсийг цомтгосон систем, үүгээр амьд биетийг хайн илрүүлдэг бололтой. Энэ дууны нийлэгжилтийн боломжит холбооны систем, харин энэ усан замын систем юм шиг байгаа юм, үүний учрыг нь одоогоор олоогүй байна. Тэр ямар нэг цахилгаан соронзон хүчдэлээр ажилладаг гэж таамаглаж байгаа гэв.
- Ямар нэг зэр зэвсгийн зүйл байна уу? гэж Янусын асуухад, генерал Пакстон хоёр гараа дэлгэн,
- Тодорхой мэдэхгүй, тэр гэхийн тэмдэггүй төхөөрөмж зөндөө байгаа гэв.
- Эрчим хүчний эх үүсвэр нь ямар шүү юм байна вэ?
- Бид эрчим хүчний эх үүсвэрийг нь мөчлөгөөр цоожлогдсон нэг атомт устөрөгч гэж үзэж байгаа, ийм учраас ялгарах хаягдал нь байнгын эргэлтэнд эргэн устөрөгчид шилжин эрчим хүч үүсгэх ус байх ёстой. Хөлгийн энэхүү байнгын эх үүсвэр нь гариг хоорондын огторгуйн орон зайд чөлөөтэй зорчих боломжтой юм. Цаг нь болохоор бид энэ бүгдийн нууцыг тайлна. Бас нэг сонирхол татах зүйл бий. Харийн хоёр зочид сандалдаа бүсээр чагтлагдан даруулсан байсан, харин гурав дахь сандлын хонхорхой нь мөн эзэнтэй байсныг илтгэж байгаа гэлээ.
- Та нэг зочин алга болсон гэж хэлэх гээ юу? хэмээн Янус намуухан асуув.
- Тэгсэн байж болох талтай гэж генералын хариулахад Янус царай барайлган зогсоно.
- Алив харийн зочдыг үзэцгээе гэж генерал түүнийг урив.
Тэд харийн хүн хучаатай хэвтэх ширээ тийш очив. Янус ер бусын галбирыг нь анхааралтай харж эхлэв. Дээд хөгжилт биет хүнээс тэс өөр мөртлөө ухамсартай байх нь тун хачирхалтай. Харийн хүний дух нь Янусын төсөөлснөөс илүүтэй том, толгой халзан, хөмсөг сормуус гэх юмгүй. Нүд нь теннисний бөмбөгийг санагдуулах ажээ.
Задлан хийж буй эмч тэднийг харан толгой өргөснөө,
- Гайхалтай шүү. Биет нь гаргүй. Венийн судастай төстэй зүйл байгаа хэдий ч цусны ул мөр байхгүй, зөвхөн ногоон шингэнээр л дүүрсэн байна гэлээ.
- Ногоон шингэн гэнээ? гэж Янус асуувал,
- Тийм ээ. Бид энэ биетийг ургамлаас үүсэлтэй гэж үзэж байна гэж эмч хариулав.
- Ургамал гэж үү? Үнэн үү?
- Та хар я даа гээд эмч устай урт хүзүүтэй сав аван гаргүй биетийн шуу руу ус шүршив. Хэсэг хугацаанд юу ч болсонгүй, тэгснээ гэнэт шуугаар нь ногоон бодис урсан гар хэлбэртэй болох нь тэр.
- Гайхалтай юм.
- Бурхан минь! Эд үхсэн юм уу, амьд юм уу?
- Тун сонин асуулт. Бидний ойлгосноор бол биет үхчихсэн, гэвч бидний тодорхойлж байгаагаар тэд үхээгүй. Би үүнийг анабиоз байдал гэж хэлж байна гэж эмч тайлбарлав.
"Аяга болсон харийн гурав дахь нь хаа орчих нь энэ вэ?

_________________
Avatar by Someone


Top
   
PostPosted: Oct.07.16 5:57 pm 
Offline
Дархан Гишvvн
Дархан Гишvvн
User avatar

Joined: Apr.24.12 1:04 pm
Posts: 208
Хэннэгэн-дээ баярлалааа :wd: :wd: :wd:


Top
   
PostPosted: Oct.08.16 1:02 pm 
Offline
Дархан Гишvvн
Дархан Гишvvн
User avatar

Joined: Apr.24.12 1:04 pm
Posts: 208
Бүлэг 11
Швецарийн Берн. Лхагва гариг, 10 сарын 17.

Берн бол Робертын дуртай хотуудын нэг. Гайхалтай хөшөө, эртний гоёмсог байшин гээд л өнгөрсөн зууны байгууламжууд нь сэтгэлийг нь татдаг ажээ.
Швейцарийн нийслэл ид цэцэглэж яваа хот билээ.
Бернийн трамвайг мөнгөний ногоон өнгөөр будсан мэт Робертод санагдана.
Бернийн оршин суугчид Швейцарийн бусад хотуудын оршин суугчдаас илүү бодь сэтгэлтэй, амарлингуй улс билээ. Тэд аядуу тайван хөдөлцгөөн, ярилцахдаа бүр ч удаан намуухан ярьцгаадаг, ер нь л тайван улс. Роберт Вайзен-Хуаз плацад штаб нь байрладаг Берн дахь Швейцарийн Үндэсний аюулгүй албатай хэд хэдэн удаа хамтран ажиллаж байжээ. Энд түүнд тусалж чадах найз нөхөд байсан хэдий ч, энэ талаар генерал тов тодорхой зааварчилгаа өгсөн билээ. Гайхалтай зааварчилгаа, гэвч маш тодорхой.
Гэрэл зурагчны чирэгдэн алга болсон машиныг хийсэн байж болох гараашийг олоход 15 удаа ийш тийш утасдах хэрэг гарлаа.
Гарааш Фрибургштрассед оршдог агаад Фрид Мандель гэгч хүн механик хийгээд уг гараашийн эзэмшигч нь ажээ. Мандель тавиад настай, хатангир туранхай атлаа бүдүүн шар айрагны гүзээтэй нэгэн байлаа.
Робертыг очиход Фрид засварын яамандаа ажиллаж байв.
- Өдрийн мэнд гэж Роберт түүнийг дуудвал, Мандел өндийн хараад,
- Сайн байна уу? Танд юугаар туслах вэ? гэхэд нь,
- Ням гаригт таны чирч явсан машиныг сонирхож байна гэв.
- Түр хүлээ, би ажлаа дуусгаадахъя гэж механик эр хариулав.
Арваад минутын дараа Мандель яамнаас гаран навсархай хувцсандаа гараа арчсаар хүрч ирлээ.
- Тэгэхээр та өглөө утасдсан уу? Ажилтай холбоотой гомдол байна уу? Би хариуцлага хүлээх...
- Үгүй, ямар ч гомдол байхгүй. Би шалгалт явуулж байгаа юм, тэр машины жолоочийг сонирхож яваа минь энэ хэмээн түүнийг тайвшруулав.
- Контор руу орцгооё.
Тэд бага шиг тасалгаанд орцгооход Мандель баримт бүхий шүүгээ онгойлгон,
- Та өнгөрсөн нямд гэв үү? гэж асуулаа.
- Яг тийм өнгөрсөн нямд.
Мандель карт сугалан авч үзсэнээ,
- Өө энэ чинь бидний зургийг нисдэг биетийн дэргэд авсан зурагчин байна гэлээ.
Роберт гарынхаа алга хөлрөөд ирэхийг мэдрэн,
- Та нисдэг биет үзсэн юм уу? гэж асуувал,
- Тийм ээ, тэр бүү хэл гар хүрээд авсан гэж байгаа гэлээ.
- Та түүний талаар тодорхой ярьж чадах уу? гэхэд Мандель мөрөө хавчин,
- Тэр... тэр амьд юм шиг харагдсан гэлээ.
- Өршөөгөөрэй? Жаахан тодорхой ярина уу.
- Надад түүний эргэн тойрон гэрэл цацарсан, гэрэл нь үргэлж солигдож байсан. Тэрээр цэнхэр... дараа нь ногоон... мэдэхгүй хэлэхэд хэцүү байна. Хөлгийн дотор амьтан байсан. Гэхдээ хүн биш, гэвч...
- Тэд хэдүүлээ байсан бэ? хэмээн Робертыг асуувал,
- Хоёул гэв.
- Тэд амьд байсан уу?
- Надад үхчихсэн юм шиг санагдсан. Та надад итгэж байгаад баярлалаа, найз нөхдөдөө ярихад тэд инээд ханиад болгон намайг даажигнацгаасан. Эхнэр хүртэл намайг хэтэртлээ гударчхаж гэж бодсон гээч. Гэвч би юу харснаа мэдэж байна гэж тэрээр хөмсөг зангидан өгүүлэв.
- Таны чирч авчирсан машины талаар юу гэмээр байна? гэж Робертыг лавлахад,
- Аа тийм, "рено" маркийн машин, холхивч нь цоорч, масло нь гоожсон байсан. Чирч авчрахдаа ням гаригт үзсэн харсантайгаа адил гайхмаар юм болсон доо. Юу вэ гэвэл хоёр дахин их хөлс, 125 франк авсан шүү хэмээн мань эр гайхширан хэллээ.
- Жолооч чек эсвэл төлбөрийн картаар тооцоо хийсэн үү?
- Алинаар нь ч биш. Тэрбээр бэлнээр төлсөн гэлээ.
- Швейцарийн франкаар уу?
- Фунтаар гэж механик эр товч хариулав.
- Та нисдэг биет харсан гэдэгтээ итгэж байна уу? гэж Роберт бататган асуухад,
- Тэгэлгүй дээ, би болсон явдлыг бүгдийг сайн санаж байна
гэлээ.
- Ноён Мандель ээ, та машины дугаарыг санамсаргүйгээр бичиж авсан юм биш биз? хэмээн асуувал,
- Тэгсэн, бичиж авсан гээд Мандель карт харснаа,
- Женевийн түрээснээс авсан машин байсан гэлээ.
- Та надад дугаарын нь өгч чадах уу?
- Чадалгүй яах вэ, яагаад үгүй гэж? гээд цаасны өөдсөн дээр машины дугаар бичсэнээ, -Энэ ер нь юу болоод байгаа юм бэ? Нисдэг биеттэй холбоотой юу? гэж цаасаа Робертод сарвайх зуур асуугаад авав.
- Үгүй хэмээн Роберт чин зүрхнээсээ хариулан түрийвчнээсээ үнэмлэх гарган, -Би олон улсын автоклубыг төлөөлж яваа, манай компани эвдэрч чирэгдсэн машинуудын хэрэг юу болж байгааг сонирхож байгаа юм гэж Роберт тайлбарлав.
- Аа-аан...
Роберт гараашаас гаран, "Чөтгөр авмар гэж, харийн хоёр үхдэлтэй нисдэг биет үнэхээр байх нь" гэж гайхан бодлоо. Генерал Хиллиард намайг тэртээ тэргүй нисдэг биет ирснийг мэдчихнэ гэдгийг мэдсээр байж яагаад худал хэлсэн байдаг билээ?
Робертыг нөмрөн авсан жихүүдэс төрүүлсэн бодол нь гагцхүү энэ бүгдийн цорын ганц хариулт нь байлаа.


Top
   
PostPosted: Oct.08.16 1:03 pm 
Offline
Дархан Гишvvн
Дархан Гишvvн
User avatar

Joined: Apr.24.12 1:04 pm
Posts: 208
Бүлэг 12

Аварга том сансрын хөлөг тас харанхуй огторгуйд хөдөлгөөнгүй өлгөгдсөн мэт байгаа ч тэрээр Дэлхийн тойрог замаар цагт 22 мянган милийн хурдтайгаар давхиж явна. Хөлгийн бүхээгт, бүхээгийн хананд дахь хараа зүйн гурван хэмжүүрт дүрслэлтэй дэлгэцийг харан сууж буй харь гаригийн зургаан зочин байлаа. Тэд дэлгэц дээр Дэлхийн эргэлтийг, харагдах дүрснийхээ химийн бүтцийг шинжинэ. Том үйлдвэр, заводоос олгойдох хар хорт утаа дэлхийн агаарт хортой нөлөө үзүүлэн, биологийн задрал явуулаагүй хаягдлыг газарт булж эсвэл далай тэнгист асган дэлхий бүхэлдээ бохирджээ.
Харь гаригийн зочид тэнгис далайг цэвэрхэн, цэнхэртэн байхыг нь урьд өмнө үзсэн, гэтэл одоо хар салхи ч цэвэрлэж дийлэхээргүй нефтэд булагдан хар лаг болжээ. Шүрэн хад нь
өнгөө алдан гундаж, загас жараахай нь сая саяараа үхэж
цөөрөн, Амазонкийн ой шугуй нүцгэрчээ.
Хөлгийн багаж нь Дэлхийн цаг уур гурван жилийн өмнө судалсантай харьцуулахад дулаарсныг зааж байлаа. Зочид Дэлхийн найрсаг байдлыг эвдэж буй дайн самууныг хүртэл ажиглаж чаджээ.
- Энэ газар дэлхий дээр юу ч өөрчлөгдсөнгүй.
- Их харамсалтай. Тэд юунд ч суралцаагүй байна.
- Бид тэдэнд сургаад өгнө.
- Та өөрийн тагнуулчидтай холбоо барьсан уу?
- Нэг юм болсон шиг байна. Тэд хариу өгөхгүй байна.
- Дахин оролдох хэрэгтэй. Бид тэдний хөлгийг эрэх хэрэгтэй гэж тэд өөр хоорондоо зайнаас ярилцана.
Дэлхий дээр сансрын хөлгийн тойрог замаас мянган футын тэртээ дор Роберт генерал Хиллиартай холбооны нууц шугамаар холбоо барилаа.
- Өдрийн мэнд, захирагч аа. Танд мэдээлэх зүйл байна уу?
"Тийм ээ, чи бол худалч, өөдгүй новш гэж чамд хэлэх гэсэн юм" хэмээн Роберт бодсон ч харилцуурт.
- Агаарын бөмбөрцгийн тухайд гэвэл, генерал аа... энэ нь ҮМНБиет байсан бололтой гэж хэлчхээд Роберт ямар хариу сонсохоо хүлээн дуугаар хураалаа.
- Тийм ээ, би мэднэ. Чанд нууцлалын үүднээс би танд энэ талаар урьдчилан хэлж чадаагүй юм хэмээн генерал албаны хүйтэн дуугаар өгүүлэв.
Тэд хэсэг дуугүй байснаа, генерал Хиллиард эхлэн,
- Танд хэлэх зүйл бол маш нууц шүү. Гурван жилийн өмнө харийн зочид НАТО-гийн агаарын цэргийн баазад газардан манай засгийн газар харийн хүнтэй учирсан юм. Бид тэдэнтэй холбоо тогтоож чадсан юм хэмээлээ.
Роберт зүрх нь галзуутайгаар савлахыг мэдэрлээ.
- Юу... тэд юу хэлээв?
- Биднийг устгах санаатайгаа хэлсэн.
Роберт чихэндээ итгэсэнгүй.
- Биднийг устгах ий?
- Яг үнэн. Тэд манай гариг дээр ирж, бид бүгдийг боолчлон, үүнд нь бид огт саад болж чадахгүй гэсэн. Бид үнэхээр хараахан чадахгүй байгаа ч энэ чиглэлээр ажиллаж байгаа. Иймээс олон түмний үймээнээс дайжин, цаг хожих тун чухал байна. Гэрчүүд үзсэн харснаа ам мэдэн цуурахгүй байхын чухлыг таныг ойлгосон гэдэгт тань найдаж байна. Хэрэв чалчиж эхлэн гадуур тархах юм бол дэлхийд сүйрлийн аюул тулгарах нь тэр гэлээ.
- Танд хүмүүсийг сайтар бэлтгэн...
- Сонсооч! захирагч аа. 1938 онд залуу жүжигчин Орсон Уэллс радиогоор "Дэлхийн дайн" хэмээх Дэлхийд харь гаригийнхан халдаж байгаа тухай найруулал уншиж байсан. Хэсэг хугацааны турш Америкийн бүх хот даяар үймээн дэгдэн, нүдэнд үзэгдэж дүрсэлсэн харийн түрэмгийлэгчдээс зугтахыг оролдон хийрхэж эхэлсэн. Утсан холбоо тасран, зам түгжрэлд орж, хүмүүс үхэцгээн хотол даяар эмх замбараагүй ноёрхох болсон юм. Үгүй, бид харийнхантай нүүр тулах бэлтгэл хийх хэрэгтэй, харин дараа нь олон түмэнд энэ талаар зарлана. Бид таныг гэрчүүдийн аюулгүй байдлыг хангах үүднээс тэднийг эрж олохыг хүсэж байна, үүний дараа бид байдлыг хяналтдаа авч чадна гэлээ.
Робертын хамаг бие нь хөлрөөд ирэв.
- Тийм ээ, би... би ойлгож байна.
- За сайн байна. Таныг нэг ч болов гэрчийг олсон гэж бодож болох уу? гэж генералыг асуухад,
- Хоёрыг нь олсон.
- Хэн хэн бэ?
- Ганс Бекерман жуулчдын автобусны жолооч, Каппельд амьдардаг...
- Хоёр дахь нь?
- Фрид Мандель, Бернд гараашийн эзэн хийдэг. Тэр гурав дахь гэрчийн машиныг чирч авч явсан юм.
- Түүний нэр хэн бэ?
- Үүнийг хараахан мэдээгүй, яг одоо үүгээр хөөцөлдөж байна. Би тэдэнтэй ҮМНБ-ийн талаар цааш нь ам нээхгүй байхыг анхааруулан ярилцах уу? гэж Робертыг асуухад нь,
- Үгүй, та зөвхөн бүх гэрчүүдийг олно, үүний дараа, тэдний засгийн газрын түшмэд тэдэнтэй ажиллана. Хэдэн гэрч байсныг та тодруулсан уу?
- Тодруулсаан. Долоон зорчигч, жолооч. механик, бас машины жолооч гэж Роберт илтгэв.
- Энэ арван гэрчийг бүгдийг олох ёстой. Та ойлгов уу?
- Ойлголоо, генерал аа.
Робертын дотор харанхуйлан бачимдсаар харилцуураа тавив. ҮМНБ-ээр харийн дайснууд иржээ. Аймшигтай юм.
Женевийн төвд рю де Лозанн, 44-т автомашин барьцаалан зээлдүүлэх "Авис" компани байрладаг ажээ. Роберт түргэн түргэн алхалсаар конторт ороод, лангууны ард зогсох эмэгтэй рүү очлоо.
- Танд юугаар туслах вэ? хэмээн бүсгүй эелдэглэв.
Роберт "рено"-гийн дугаар бүхий хуудас цаасыг лангуун дээр чулуудаад,
- Өнгөрсөн долоо хоногт танайх энэ машиныг прокатаар өгсөн байна. Би авсан хүний нэр усыг мэдэхийг хүсэж байна гэх Робертын дуу ууртай сонсогдов.
Эмэгтэй айсан, гайхсандаа үл ялиг гэдрэг ухран,
- Уучлал эрье, бидэнд мэдээлэл өгөхийг зөвшөөрдөггүй юм гэв.
- Тэгэх тусам танд л муу даа хэмээн Роберт эрс шийдэмгий хариулаад, -Тэгвэл би танай компанид ихээхэн мөнгөний зарга мэдүүлэн шүүхээр шийдүүлэх хэрэг гарах нь ээ гэлээ.
- Би таныг ойлгосонгүй. Юу болоо вэ?
- Юу болсныг танд яруу тодоор тайлбарлаад өгье л дөө, мадам. Өнгөрсөн ням гаригт энэ машин миний замд гэнэт орж ирэн ихээхэн хэмжээний ноцтой хохирол учруулсан. Жолоочийг нь барихаар завдтал тэрээр зугтан арилж, би машины дугаарыг бичиж амжсан билээ гэв.
- Одоо ойлгомжтой эмэгтэй Робертыг анхааралтай харснаа,
- Өршөөгөөрэй гээд цаад тасалгаа руу орон хэсэг алга болсноо тэмдэглэлийн дэвтэр барин хүрч ирээд,
- Бидний тэмдэглэснээр хөдөлгүүрийн эвдрэл гарсан гэхээс өөр ослын тухай юм алга гэлээ.
- Сайн байна, тэгвэл би одоо танд дуулгачихъя. Танай компани үүнийг хариуцаж, миний машины засварт төлбөр хийх болох нь дээ. Миний машин шинэхэн "порш", тэгэхээр танайх овоохон юм төлөх...
- Их харамсалтай байна, ноёнтоон, ослын тухай мэдээлэл байхгүй тул үүний хариуцлагыг бид үүрэхгүй гэж хүүхэн бууж өгсөнгүй.
- Тэгэхлээр гээд Роберт дуугаа намсган үнэмшилтэй ярихыг хичээн, -Би бүх юм ном ёсоороо байхыг хүсэж байна. Надад танай компанийг хариуцлагад татах хүсэл алга, би үйлийн эзэн тэр хүн миний машины засварыг хариуцахыг хүсэж байна. Энэ чинь зам тээврийн осол болохоор би цагдаад ч хандаж чадна. Хэрэв та надад энэ хүний нэр хаягийг өгвөл, би түүнд шууд хандаж, бид өөр хоорондоо асуудлаа шийдэн, танай компанид ямар ч падгүй байх болно. Энэ шударга биш үү? гэж Роберт хүүхнийг ятгалаа.
Хүүхэн хэсэг бодсоноо,
- Тийм дээ, бид ч гэсэн ийм шийдвэрийг зөв гэж үзэж байна гээд хүүхэн гартаа барьсан тэмдэглэлээ харан,
- Машин авсан хүний нэр бол Лесли Модершед гэлээ.
- Хаяг нь?
- Лондон, Уайтчепел ист-3, Гроувероуд, 21ЗА гэснээ хүүхэн Робертыг харан,
- Манай компани шүүхийн ямар ч байцаалтад оролцохгүй гэж та баталж байна уу? хэмээв.
- Амлая. Энэ миний хувийн хэрэг, миний болон Модершедийн хэмээн Роберт хүүхэнд итгүүлж дөнгөлөө.
Роберт Швейцариас хамгийн эхний нислэгээр Лондонд ирэв.
Харанхуйд төлөвлөгөөгөө нарийвчлан хянаж юуг ч үлдээгээгүй гэдэгт итгэлтэй байхын тулд дахин дахин нягтлан суугаа түүний санаа бодлыг харилцуурын дуу таслав.
- Янус сонсож байна.
- Янус, генерал Хиллиард байна. Илтгээрэй.
- Захирагч Беллам эхний хоёр гэрчийг олжээ.
- Сайн байна. Нэн даруй тэдний талаар санаа тавь.
- Гүйцэтгэе.
- Захирагч одоо хаа байна?
- Лондон орохоор явсан, тун удахгүй гурав дахь гэрчийг олно.
- Би түүний амжилтыг хороонд илтгэе. Хэргийн талаар тухай бүрд нь надад мэдэгд.
- Ойлголоо. Би бодохдоо... Гэтэл утасны нөгөө үзүүрт хэдийнэ харилцагчгүй болсон байв.

"АЯНГА" ЦАХИЛГААН МЭДЭЭ.
МАШ НУУЦ. ҮНДЭСНИЙ АЮУЛГҮЙ АГЕНТЛАГИЙН ЗАХИРЛЫН ОРЛОГЧИД
НЭГ ХУВЬ.
ЗӨВХӨН УНШ.
АГУУЛГА: "ЕРТӨНЦИЙН ТӨГСГӨЛ" АЖИЛЛАГАА.
1. ГАНС БЕКЕРМАН, КАППЕЛЬ
2. ФРИД МАНДЕЛЬ, БЕРН ТӨГСӨВ.


Top
   
PostPosted: Oct.08.16 1:04 pm 
Offline
Дархан Гишvvн
Дархан Гишvvн
User avatar

Joined: Apr.24.12 1:04 pm
Posts: 208
Бүлэг 13

Шөнө дундад Утенфордоос арван таван милийн зайд орших бяцхан фермд Лагенфельдийн гэр бүлийг аймшигт үйл явдал түгшээжээ. Том хүү нь унтлагын өрөөний цонхоор нэвт сүүмэлзэх шар гэрлээр сэрсэн байна.
Хашаанд Тоззи гэдэг овчарка нохой хилэнтэйгээр хуцаж Лагенфельдийг сэрээжээ. Фермийн эзэн нохойгоо тайвшруулахаар орноосоо өндийх тун дургүй байсан ч босож, түүнийг гадагш гарахад хонь үргэн хана нураах нь уу гэлтэй хашаанаас гарахаар зүтгэцгээв.
Дүүрэн борооны устай байсан мал усалгааны онгоцны дэргэдүүр өнгөрөхдөө дусал ус ч үгүй болсныг хөгшин анзаарчээ.
Тоззи нохой нь гасалсаар хөгшин рүү гүйн ирэхэд лагенфельд нохойнхоо толгойг илэнгээ,
- Зүгээр, бүх юм зүгээр байна гэлээ. Энэ үед гэр нь тэр чигээрээ харанхуйлан гэрэл нь унтарчээ. Фермерийн эзэн гэртээ орж ирүүт цахилгаан гэмтлийн дуудлага өгөхөөр харил- цуураа автал утас нь ажиллахгүй байлаа.
Хэрэв энэ үед чийдэн асаж байсан бол фермер эр тэдний хашааны дэргэдүүр талбай чиглэн гунхан алхлах гайхам сайхан бүсгүйг олж харах байжээ.

Бүлэг 14

Швейцари,
Женевийн Аюулгүй албаны Штабын байр. 13. 00 цаг.

Швейцарийн аюулгүй албаны ордонд сайд тухлан суугаад цахилгаан уншиж буй орлогчоо харна. Тэрээр уншиж дуусмагц "Маш нууц" гэсэн хавтсанд шалмаг гэгч нь шургуулаад хавтсаа ширээний шургуулганд хийн цоожлов.
- Ганс Бекерман, Фрид Мандель.
- Тийм ээ.
- Асуудал алга, ноён сайд аа. Бүгдийг гүйцэтгэнэ.
- Хэзээ?
- Тун удахгүй.
- Сайн байна.
Маргааш өглөө Ганс Бекерман ажилд явах замдаа "Мань сурвалжлагчид хэргийн газраас олдсон зүйлээ үнэ хүргэх хэрэгтэй байж. Сэтгүүл нь баян байгаа даа, би хэдэн зуун марк авч дөнгөх байсан болов уу. Тэгвэл сайн эмч олж, шархаа эмчлүүлж чадна" хэмээн шаналан боджээ. Тэрбээр Турлер Лайкийг өнгөртөл урдхан талд нь замын хажууд гар өргөн зогсох нэгэн хүүхнийг харлаа. Бекерман хүүхнийг сайтар харах гэж хурдаа сааруулав. Залуухан сэтгэл татам хүүхэн аж. Ганс замын хажуу руу жолоогоо залан зогсвол, эмэгтэй түүний машинд дөхөн ирлээ.
- Өдрийн мэнд, би танд тус болж чадах болов уу хэмээгээд бүсгүйг ойроос харвал үзэмж төгөлдөр дур булаам харагдав.
- Баярлалаа. Би найзтайгаа муудалцтал, намайг энд, замын голд хаячхаад явчихлаа.
- Ай яа яа, хэцүүхэн юм болж дээ.
- Та намайг Цюрих хүргээд өгч болохсон болов уу? гэх хүүхний ярианд швейцари аялга тод мэдэгдэв.
- Бололгүй яах вэ, суугаач гэхэд бүсгүй хаалга онгойлгон орж, түүнтэй зэрэгцэн суулаа.
- Та их эелдэг юм. Намайг Карен гэдэг гэж бүсгүй налигнан хэлээ зажлав.
- Намайг Ганс гэдэг гээд мань эр замдаа орон цааш хөдөллөө.
- Та ирээгүй бол би яах байснаа мэдэхгүй байна, Ганс аа гэж хүүхэн үг өдлөө.
таалдаг. Тэд залуучуудаас илүү тачаангуй байдаг юм гээд хүүхэн суудалдаа эргэн суухад банзал нь гуяа гартал огшин, нүцгэн биеийн тунгалаг арьс нь нүд булаан харагдаж хүүхэн түүн рүү улам дөхөн наалдсанаа,
- Ганс, та үүл борооны ажилд дуртай юу? гэж эрээ цээргүй асуулаа.
Мань эр хахаж цацан, хоолойгоо зассанаа,
- Би... Та мэдэж байгаа ... би чинь эр хүн шүү хэмээн мөчөөгөө өгсөнгүй.
- Үүнийг чинь би анзаарсан гээд хүүхэн түүний гуяыг илбэн таалан, -Би юу хэлэхийг мэдэж байна уу? Найзтайгаа цагаа олж муудалцжээ. Би танд дурлахыг та хүсэж байна уу? гэв.
Бүсгүй гойдын үзэсгэлэнтэй, гайхалтай сайхан бие хаатайг нь хэдийн ажсан Ганс өөрийн амжилтдаа итгэж чадсангүй. Ганс аманд орсон шар тосыг хэлээрээ түлхчих мунхаг эр биш тул шүлсээ гүдхийтэл залгин,
- Үүнийг чинь хүсэхгүй эр хаа байх вэ, гэвч би ажилдаа яв...
- Ердөө л хэдхэн минутын ажил шүү дээ. Энүүхэнд ой руу орсон хээрийн зам бий. Бид тийшээ эргэж яагаад болохгүй гэж? гээд нүд ирмэн талимаарав.
Ганс мартагдах шахсан нэг юм нь дахин хөдлөөд ирэхийг мэдрэв. "Чөтгөр ав гэж, энэ тухайгаа конторын харчуулд яривал тэд юу гэх сэн бол! Тэд итгэхгүй дээ" хэмээн баярын оч гялалзуулан бодлоо.
- Тэгэлгүй дээ, яагаад үгүй гэж гээд Ганс төгөл тийш зурайсан хээрийн зам руу жолоогоо заллаа.
Зам зуур нэг ч машин тааралдсангүй.
Бүсгүй түүний гуян дээр гараа алгуурхан тавиад,
- Бурхан минь, чиний хөл чинь их бадриун юм гэвэл,
- Би залуудаа гүйлтээр хичээллэж байсан л даа гэж Бекерман хөөрцөглөн тайлбарлав.
- Өмдөө тайл гээд хүүхэн тэлээг нь суллан өмдөө тайлахад нь туслахад Гансын бие махбод нь сэргэн бослоо.
- Өө, ямар сайхан эд вэ? Би түүнийг чинь үнсэн таалж болох уу? хэмээн хүүхэн түүний ичимхийг илэн хэлэв.
- Өө, өөр хэн ч гэлээ ийм сайхан бүсгүйг хүргээд өгнө л дөө гэж жолооч эрийн өгүүлэхэд хүүхэн түүнд улам ойртон,
- Тэр тань шиг ийм дур булаам эр биш гэж мөрийцөхөд бэлэн байна гэлээ.
Ганс түүнийг харснаа,
- Тийм үү? гэвэл,
- Би таныг тун дур булаам эр гэж бодож байна хэмээн хүүхэн өдлөө.
- Та наад үгээ манай эхнэрт хэлээд өгвөл зохилтой билээ хэмээн Ганс маасганав.
- Өө, та эхнэртэй юм уу гэж хүүхний урам хугарснаа,
- Дур булаам эрчүүд яагаад дандаа эхнэртэй байдаг юм бэ? гэлээ.
Ганс ихэмсгээр цээжээ төвийлгөлөө.
- Үнэнийг хэлэхэд би ийм залуутай учирсандаа харамсах юм. Ганс, би ер нь ахимаг насны, гүйцэд боловсорсон эрчүүдийг
- Тийм ээ гээд Ганс тэчъядан ёолов.
Түүний эхнэр нь хэзээ ч ийм идийг үзүүлдэггүй ажээ.
- Одоохон, биеэ сулла.
Бекерман гүн амьсгаа аван нүдээ анивал хүүхний зөөлөн гар түүнийг нь илбэнэ. Гэнэт мань эр гуянд нь зүү шаахыг мэдрээд цочин нүдээ нээлээ.
Гансын бие нь сулбайн, нүд нь аягандаа эргэлдэж, амьсгаа нь давчдаад ирэв. Хүүхэн Бекерман урагш бөхийн жолоон дээрээ үхэтхийхийн дэрлэхийг ажиглан суулаа. Хүүхэн машинаас буун, Гансыг зорчигчийн суудал руу түлхээд өөрөө жолооны ард суун, хээрийн замаар уруудан засмал руу гарлаа. Бүсгүй өндөр эргийн дэргэд машинаа зогсоогоод замаар нэг ч машин үзэгдэхгүй болмогц хаазыг тултал гишгэснээ машин хөдөлмөгц өөрөө үсрэн буулаа. Бүсгүй машин эргэлдэн доош нисэхийг харан зогсоно. Таван минутын дараа түүний дэргэд хар өнгийн лимузин ирлээ.
- Бүгд хэвийн үү?
- Тэгэлгүй яахав.
Мэнгэ нь голлосон Фрид Мандель контороо хаахаар завдаж байтал хоёр эр орж ирлээ.
- Уучлаарай, би хаах гэж байна, үйлчилж...
Нэг эр нь түүний үгийг таслан,
- Бидний машин зам дээр эвдэрчихээ. Бидэнд чирэгч трактор хэрэгтэй байна гэв.
- Манайд зочин ирнэ, эхнэр маань намайг хүлээж байгаа. Би өөр гараашийн хаяг...
- Бид яарч байгаа тул хоёр зуун доллар төлье.
- 200 доллар ий?
- Тийм ээ. Манай машин сархинаг болтлоо шамшийчихсэн, таныг алтан гартай механикч гэж сонссон юмсан. Засварын хөлсөнд хоёр зуу, эсвэл гурван зууг өгсөн ч болно гэлээ.
Манделтийн шунал нь гозолзон тэдний саналыг сонирхож эхэллээ.
- Үнэхээр хоёр зууг төлнө гэж үү?
- Манай машин "роллс-ройс". Таны багажийг үзье гэж нэгийг нь хэлэхэд тэд цех рүү орцгоон засварын яамны захад зогсоцгоон харснаа,
- Дажгүй багаж юм гээч гэж мань эр нэмэн өгүүлэхэд,
- Тийм ээ, ноёд оо. Надад хамгийн сайн багажууд бий гэж Мандель бахархалтайгаар хариулав.
Үл таних эр түрийвчээ гаргахаар халаасаа ухлаа.
- Танд урьдчилгаа өгье гээд түрийвчнээсээ хэдэн дэвсгэрт гарган Мандельд сарвайх зуур түрийвч нь гараас нь мултран яам руу уначихлаа.
- Ээ чөтгөр ав! гэж түүнийг хараахад нь,
- Бүү санаа зов.би одоохон аваадахъя гэж Мандел хэлэв.
Мандель яам руу буумагц нэг эр удирдах пультийн зүг очин шингэн шахуургат өргөгчийг доош буулгаж орхив.
Мандель толгойгоо гэдийлгэн дээш өлийн харснаа,
- Болгоомжтой! Та юу хийж байгаа юм гэж сандран хашгирлаа.
Тэрээр гарахаар зүтгэн нүхний захаас шүүрэн барьж автал хоёр дах эр хурууг нь бяцлан гишгэлэв. Мандель дуу хадаан орилсоор яам руу унаж, өргөгч тавцан дээрээс нь улам ойртсоор.
- Намайг гаргаач! Надад туслаарай! хэмээн Мандель орь дуу тавин хашгичив.
Тавцан түүний мөр рүү хүчтэй цохин цементэн шалан дээр унагалаа. Төдхөн Манделийн аймшигтай орилох дуу намдмагц, нөгөө эр товчлуур даран өргөгч тавцанг дээш өргөв. Хамт явсан эр доош буун хувцсаа цусанд будчихгүйг хичээн түрийвчээ авлаа. Удалгүй тэд машиндаа эргэн эрж, шөнийн харанхуйд уусан алга болов.
"АЯНГА" ЦАХИЛГААН МЭДЭЭ.
МАШ НУУЦ.
АЮУЛГҮЙ АЛБА.
ҮНДЭСНИЙ АЮУЛГҮЙ АГЕНТЛАГИЙН ЗАХИРЛЫН ОРЛОГЧИД. НЭГХУВЬ.
ЗӨВХӨН УНШ.
АГУУЛГА: "ЕРТӨНЦИЙН ТӨГСГӨЛ" АЖИЛЛАГАА.
1. ГАНС БЕКЕРМАН, УСТГАСАН
2. ФРИД МАНДЕЛЬ, УСТГАСАН
ТӨГСӨВ.

Канад Оттава. 24. 00 иаг

Янус эрчүүдийн группэд хандан,
- Эхлэл дажгүй. Хоёр гэрч үүрд дуугүй болсон. Захирагч Роберт гурав дахийг нь хайж байгаа гэлээ.
- Шинэ зэвсгийн бүтээлийн талаар амжилт байна уу? Итали эр, тэсвэргүй, олон зантай.
- Одоохондоо байхгүй, гэвч оддын дайны зэвсэг тун удахгүй бэлэн болно гэдэгт итгэлтэй байна.
- Тулалдах мөч ирэхээс өмнө бололцоотой бүхнийг хийх хэрэгтэй. Хэрэв бүх юм мөнгөнд саатах... Араб. Тааварлашгүй, битүүлэг.
- Үгүй, ердөө нэмэлт туршилт л хэрэгтэй.
- Дараагийн туршилт хэзээ болох вэ? Австрали эр, шийдэмгий ухаантай.
- Долоо хоногийн дараа болно. Харин бид бүхэн 48 цагийн дараа эндээ уулзамз.


Top
   
PostPosted: Oct.08.16 1:04 pm 
Offline
Дархан Гишvvн
Дархан Гишvvн
User avatar

Joined: Apr.24.12 1:04 pm
Posts: 208
Бүлэг 15.
4 дэх өдөр.
Англи, Лондон, пүрэв гариг.
10 сарын 18.

Лесли Модершедийн бахархан дуурайх дуртай хүн нь Робин Лич юм. Лесли "Баян ба алдартнуудын амьдралын хэв маяг" нэвтрүүлгийг шунан үзэх бөгөөд Модершед нэгэн сайхан өдөр өөрөө энэ нэвтрүүлэгт оролцоно гэж итгэж Робин Личийн зочдын ярих, хөдлөх, хувцаслах ааш аягийг анхааралтай ажиглана.
Хүүхэд наснаасаа л Лесли баян, алдартай болно гэдэгтээ итгэсээр байлаа.
-Чи ердийн хүүхэд биш, чи бүх дэлхийд алдар цуутай болно гэж ээж нь түүнд хэлдэг ажээ.
Бяцхан Леслиг унтах бүрд эл үгс чихэнд нь хангинан, тэрээр энэ бүхэнд үнэнхүү итгэдэг болжээ. Жинхэнэдээ баян, алдар цуутай болоход нэлээдгүй асуудал гардгийг нас нь ахих тутам Модершед ойлголоо. Нэгэн үе тэрээр кино од болох мөрөөдлөөр өвчилсөн ч туйлын ичимхий зан чанар нь ихээхэн саад болж байлаа. Тэгвэл алдар цуутай хөл бөмбөгчин болохоор санаархтал тамирчин хүний биеийн үзүүлэлт түүнд байсангүй. Тэрээр мөн л ихээхэн цалин пүнлүү, шан харамж хүртчихдэг агуу эрдэмтэн, цуутай өмгөөлөгч болох хүслийг ч мөн мартсангүй. Харамсалтай нь тэрээр сургуульд алтан дундажийн хэмжээнд суралцаж, сургууль төгсөхдөө ч алдар цууд огт хавьтсангүй холуур өнгөрчээ. Амьдрал түүнд шударга биш ханджээ. Лесли туранхай, үлбэгэр, таван фут хагас дюймээс илүүгүй өндөртэй билээ. Энэ атигар бие нь Модершедыг үргэлж шаналгана. Тэр алдартай Дадли Мур, Дастин Хофман, Питер Фолк зэрэг олон алдартай хүмүүс жижгэвтэр биетэй байдгийг санан өөрийгөө тайтгаруулж байв. Лесли өнөөгийн сонирхол нь фото зураг болжээ. Зургийг хэзээ, хаана ч авч, зөвхөн товчин дээр дарахад л гүйцэх нь тэр. Ээж нь хүүгээ 16 нас хүрэхэд нь зургийн аппарат бэлэглэн, түүний авсан зургуудаар бахархдаг болжээ. Лесли агуу зурагчин Аусель Адам, Ричард Аведон, Маргарейт Бурке-Уайт шиг агуу зурагчин болно гэдэгтээ итгэх боллоо. Тэрээр эхээсээ мөнгө зээлдэн Уайтчепелд өөрийн байрандаа хувийн гэрэл зургийн газар нээжээ.
- Багаас нь эхэлж, ихийг бод гэж эх нь түүнд сургана.
Модершед эхийнхээ үгийг дагажээ. Тэрээр өчүүхэн багаас эхлэн хийж, үлэмжийн томыг мөрөөдсөн ч азгүйдэхэд түүнд агуу зурагчны авьяас заяасангүй. Тэрээр ёслолын жагсаал, ан амьтан цэцэгсийн зургийг авч сонин сэтгүүлд зургаа цөхрөлтгүй явуулавч тэднийг нь үргэлж буцаан илгээнэ. Модершед бүх суут хүмүүсийг эхэнд нь таньж мэдэхгүй, тэд өөрсдийгөө зовлон эдлэгч эгэл борчуудын нэг гэж боддог гэсэн санаагаар өөрийгөө тайвшруулан, сэтгэлээ бүлээцүүлнэ. Ингээд гэнэт тэнгэрээс од шүүрэн, аз нь түшжээ. Английн сурталчилгааны фирмд ажилладаг эхийнх нь үеэл дүү Модершед Швейцарийн тухай дурсгалын цомог хийхээр төлөвлөж байгаа талаар дуулгажээ.
- Тэд одоогоор зургаа сонгоогүй байгаа, чи одоохон Швейцари орж зураг ав, энэ цомог чинийх байх болно гэжээ.
Лесли Модершед зургийн аппарат хэрэгслээ хаман авч тэр даруй Швейцарийн зүг хөлгийн жолоо залжээ. Энэ нь түүний хүлээн суусан агууд хүргэх боломж гэдгийг тэрээр үнэхээр мэдэрч байлаа. Эцсийн эцэст энэ мангуунууд түүний авьяастайг ойлгох цаг нэгэнт болжээ.
Лесли Женевт ирэнгүүт машин хөлслүүлэх газраас машин аван Швейцари орныг хөндлөн гулд туучин Швейцарийн орой нь цусанд хучигдсан байшин, хүрхрээний зураг авахаар явах болов. Мань эр нар мандах, жаргахыг, талбайд ажиллаж буй фермерийн зургийг аван явсаар, гэнэт нэг удаагийн явалт нь түүний хувь заяаг ормоор нь эргүүлжээ.
Түүний машин нь эвдрэн Бернд буцаж ирэв. Модершед уурлан хилэгнэж машинаа замын хажуу руу түлхэн зайлуулснаа: "Яахлаараа надтай азгүй явдал учирдаг байна аа?" гэж гиншигнэн боджээ. Тэрээр чирэгч трактор иртэл хэдий хугацаа алдахыг төсөөлөн бодсоор сууна. Ардхан талд нь арван таван милийн тэртээ Тун тосгон байгаа. "Тэндэзс чирэгч дуудах хэрэгтэй. Энэ нь арай хямд тусна" хэмээн бодлоо.
Мань эр дэргэдүүр нь өнгөрөх бензин шатахууны машиныг зогсоон,
- Надад тусламж хэрэгтэй байна. Та Туны гарааш ороод чирэгч трактор дуудаж өгөхгүй юу? гэжээ.
Жолооч эр толгой сэгсчин,
- Өнөөдөр ням гариг, ноёнтоон, хамгийн ойр Бернийн гарааш л ажиллаж байгаа гэлээ.
- Берн үү? Эндээс тавин километрийн зайтай. Овоо мөнгө гадна шүү дээ гэхэд нь жолооч мушганан инээгээд,
- Тэгнээ. Та ням гаригийн үнэлгээгээр төлөх болох нь дээ гээд машинаа хөдөлгөн цааш явлаа.
- Хүлээгээрэй. Би. . . би Бернээс чирэгч дуудуулъя гэж арай ядан хэлж амжив.
- За за, би хэлчихье гээд машин алга болж өглөө.
Лесли Модершед эвдэрхий машиндаа хараал тавин сууна. "Энэ л дутаж гэнэ" Тэр хальс авахад их мөнгө зарлагадсан байтал одоо энэ чирэгч машин гэдэг тонуулчин дахиад л мөнгө төлөх нь.
Хоёр цагийн дараа арай гэж чирэгчийн барааг харлаа. Механик татлагаар чангалан бэхэлж байтал замын нөгөө талд хурц гэрэл гялсхийн дэлбэрэлт болсноо тэнгэрээс ямар нэг тод өнгийн зүйл унахыг Лесли харжээ.
Зам дээр түүний машины ардхан талд жуулчдын автобуснаас өөр машин үзэгдсэнгүй. Автобусны зорчигчид осол гарсан зүг рүү яаран гүйлдэцгээхэд Модершед юу болсныг харах гэсэндээ сэтгэл нь догдлон сандарсаар араас нь гүйв.
Мань эр автобусны зорчигчдын араас харайлган хүрлээ. Ослын газарт ирмэгц Лесли зогтусав. Тэгээн Бурхан минь, байж боломгүй юм хэмээн бодоод нисдэг тавгийг гайхан ширтлээ. Лесли Модершед нисдэг тавгийн талаар олонтоо сонсож уншиж байсан хэдий ч, тэднийг байдаг гэдэгт итгэдэггүй байлаа. Харин одоо хоёр нүдээрээ харан, мэл гайхан цэл хөхөрч, хөшиж орхив.
Нисдэг тавгийн их бие цохилтоос бут үсэрч, Лесли дотор нь хэв тэх данхайсан том гавалтай, хөнхийсөн хоёр нүдтэй, чих, эрүү гэж хэлэхэд тун бэрхтэй, мөнгөлөг материалаар хийсэн өмсгөлтэй хүн, амьтны алин нь гэж хэлж чадахааргүй хоёр бяцхан биетийг харжээ.
Автобусны зорчигчид энэхүү зураглалыг айсан байдалтай харан дуугүй зогсоцгоож байв. Леслийн дэргэд зогсох нэг сулбагар эр муурч унах нь уу гэлтэй болоход бас нэгний нь бөөлжис цутган огиулж байх дуулдав. Ахимаг настай гэгээнтэн эрхээ шүүрч аван амандаа залбирал уншин шивгэнэнэ.
- Бурхан минь, энэ чинь нисдэг таваг байна хэмээн хэн нэгэн уулга алдах дуулдав.
Модершедыг азын тэнгэр ивээжээ. Лесли Модершед зууны түүхэн зураг авалт хийх нь! Нэг ч сонин, нэг ч сэтгүүлийн газар ийм зургаас татгалзахгүй! Швейцарийн цомог ч яамай байна аа. Сайхь эр ийм бодолд умбасандаа баярлан золтой инээд алдчихсангүй.
Тэрээр бүх дэлхийд гайхагдан, бүх л телевизийн шоунд, юуны түрүүнд Робин Личийн нэвтрүүлэгт орох болно. Авсан зургаа Лондонгийн "Таймс", "Сан", "Мейл", "Миррор" гээд английн бүх сонинуудад, тэр бүү хэл гадаадын "Фигаро, "Пари-матч", "Оджи", "Дер таг", "Тайм", "Ю-Эс-Эй тудей" хэмээх сонин сэтгүүлүүдэд өгнө. Япон, Өмнөд Америк, Орос гээд болоогүй ээ, бүх л хэвлэлийнхэн түүний гэрэл зургийг гуйна. Модершедийн зүрх нь хөөрчээ. "Бүгд надад төлбөр хийцгээнэ, худалдах байх нь ганц миний эрх. Би зургаа зуун мянган фунтээр, хоёр зуун мянгаар ч зарж болох юм. Би худалдсаар, худалдсаар байх болно". Бүгд хэдий хэрийн юм цуглуулахаа төсөөлсөөр байлаа.
Тэр олон мөнгөний тооцоонд умбасаар зураг авахаа мартчих шахжээ.
- Ээ Бурхан минь! гэж халаглаад буцан машин руугаа зургийн аппаратаа авахаар хар хурдаараа харайлгав.
Механикч ажлаа хэдийн дуусгаад, эвдэрсэн машиныг нь чирэхэд бэлэн болгожээ.
- Юу болоов? гэж механикчийг асуухад Модершед аппараттайгаа ноцолдон завгүй байсан тул,
- Явцгаая, өөрөө очиж үз! гэжээ.
Тэд шугуй руу гүйн хүрч, жуулчдын дундуур шургалан орлоо.
- Өршөөгөөрэй намайг, уучлаарай гэсээр урагш зүтгэв.
Аппаратаа бэлдмэгц Модершед нисдэг тавгийг, харийн хүний зургийг, хар цагаан, өнгөт хальсаар авч гарлаа.
Дарах тоолондоо "Сая фунт... дахиад сая фунт... дахиад сая... хэмээн бодсоор.
Гэгээнтэн загалмайлан залбирч,
- Биелсэн Шуламсын дүр гэлээ.
"Шуламс ий, юу гэж дээ. Надад бол мөнгө ханхалж байна. Нисдэг таваг бодитой байдгийг нотлох зураг байх болно". Гэтэл түүнийг гэнэт айдас нөмрөөд авлаа. "Сонин сэтгүүлийнхэн хуурамч зураг гэвэл яах билээ? Нисдэг тавгийн хуурамч зураг их байдаг шүү дээ. Эгшин зуур түүний баяр баясгалан ул мөргүй ариллаа. "Хэрэв тэд надад итгэхгүй байвал яах вэ?" Лесли Модершед дараагийн алхмаа хийхээр шийдлээ.
Түүний дэргэд энэ зургийн үнэн худлыг батлаад өгөх арваад гэрчүүд зогсож байжээ.
- Ноёд хатагтай нар аа, та бүхэн энэ нисдэг тавагтай зургаа авхуулахыг хүсэж байвал, ийшээ зогсоцгоо, би хүн бүхэнд зургийг чинь үнэгүй илгээх болно гэж тэрээр хашгирав.
Түүний санаа бүгдийг байлдан дагуулж, гэгээнтнээс бусад автобусны бүх зорчигчид хэдхэн хормын дотор нисдэг тавгийн сэгийг бүчин авлаа.
Гэгээнтэн хатуу чанд хүн ажээ.
- Би чадахгүй, энэ чөтгөр шулмын далд явуулга гэж үглэсээр.
Гэвч гэгээнтэн Модершедэд хамгийн үнэмшилтэй гэрч болох байсан тул гэгээнтний патиар зайлшгүй хэрэгтэй байлаа.
- Хэргийн учир нь энд шүү дээ. Та ойлгохгүй байна уу? Чөтгөр шулам байгаагийн чинь баталгаа энэ шүү дээ хэмээн Модершед түүнийг ятгав.
Уйгагүй ятгасны дүнд гэгээнтэн зөвшөөрчээ.
- Алив, нисдэг таваг харагдахаар бага зэрэг зай гарга гэж Модершедийг зарлигдахад зорчигчид түүний зааврыг үг дуугүй биелүүлэв.
- Ингээд болж байна, зүйтэй их сайн. Авлаа.
Мань эр овоо хэдэн кадр дарснаа дараа нь харандаа цаас гарган,
- Надад нэр ус, хаягаа бичүүлбэл, зургаа хүлээн авах болно гэлээ.
Үнэн хэрэгтээ тэр зураг илгээхийг хүссэнгүй, түүнд зөвхөн гэрчүүд хэрэгтэй байлаа. Түүнээс өөр хэн нэгэнд зураг байхыг мань эр хүссэнгүй.
Зөвхөн энэ зураг, гагцхүү Лесли Модершедийн зураг байхыг тэрээр эрхэмлэнэ.
- Өршөөгөөрэй, зургийн аппараттай нь надад өгвөл, би та нарын аппаратаар зураг авч өгч болох юм, тэгвэл та зурагтай болно гэсэн үг шүү гэж Леслиг хэлэхэд, бүгд яаравчлан аппаратаа түүнд өгцгөөж, зураг авах үеэр тэдний хэн нь ч Лесли Модершед аппаратны арын тагийг нээн гэрэл цохиулж буйг анзаарсангүй.
"Нарны.. хурц гэрэл энэ хорвоо ертөнц дээр өөр зураг гарч ирэхгүй байхад гүнээ тус үзүүлнэ. Тун харамсалтай байна, эрхэм найз нараа, түүхэн мөч зөвхөн мэргэжилтнүүдэд л зориулагдсан байдаг юм" гэж Модершед хорсолтойгоор баясан бодлоо.
Нэгэн мөчийн дараа гэхэд, Модершедэд бүх зорчигчдын нэр хаяг нь цугларах нь тэр. Мань эр нисдэг биетийг сэтгэл хөдлөн харснаа, "Ээжийн минь зөв байжээ. Би баян, алдартай болно" хэмээн бодлоо.
Модершед гэртээ, Лондондоо буцаж очоод хальсаа
боловсруулахыг хүлээж тэсэхгүй нь бололтой.

***

- Чөтгөр ав, юу болчих нь энэ вэ?
Орой бүр Утенфордын цагдаагийн хэсэг рүү утасдан,
- Хэн нэгэн хүн манай гэрийн эргэн тойронд.
- Гудамжид сонин гэрэл...
- Ойр хавиар чоно тэнэж яваа юм уу манай тэжээмэл амьтад хилэгнээд...
- Манай бүх ус хаашаа ч юм ...
Гэтэл хамгийн аймшигтай дуудлага ирлээ.
- Шериф ээ, та зам руу ахиухан чирэгч илгээх хэрэгтэй болж байна.
- Юу? Яагаад тэр вэ? гэвэл,
- Мэдэх юм алга. Зам дээрхи бүх машины хөдөлгүүрүүд гэнэт унтарчихлаа.
Энэ өдрийг мартаж боломгүй ажээ.


Top
   
PostPosted: Oct.08.16 1:05 pm 
Offline
Дархан Гишvvн
Дархан Гишvvн
User avatar

Joined: Apr.24.12 1:04 pm
Posts: 208
Бүлэг 16.

"Даалгавар гүйцэтгэхэд хэдий хугацаа хэрэгтэй болох нь вэ?" гэж Роберт Швейцарийн авиа компанийн нэгдүгээр зэрэглэлийн рейсийн суудалд бүсээ бүслэн суух зуур бодлоо. Хөдөлгүүр ажиллаж, онгоц нисэх зурвасын зүг чиглэв.
Роберт хамаг биеэ суллан нүдээ анилаа.
"Хэдхэн жилийн өмнө Сюзан бид хоёр энэ рейсээр Лондон орсон биш үү?" Энэ нь бүхэл бүтэн зууны тэртээ болсон юм шиг.
Онгоц Хитроу нисэх буудалд хуваарийн дагуу яг 7.30-д газардав.
Роберт такси хөлөглөн хотын зүг танил болсон газрын дэргэдүүр өнгөрч, энэ газрыг гайхан биширч явсан Сюзаны дуу чихэнд нь сонсогдов.
Тэдний хамтдаа өнгөрүүлсэн алтан мөчүүд өдгөө ямар ч ач холбогдолгүй болжээ. Тэд бие биедээ цэнгэл эдлүүлсэн аз жаргалтай гэр бүл байлаа. Роберт Сюзан хоёр Тайландаар аялж явтал адмирал Уиттакер утасдан тун санамсаргүй тохиолдлоор хамаг асуудал үүсжээ. Робертыг Тэнгисийн цэргийн хүчнээс халснаас хойш зургаан cap өнгөрч, энэ хугацааны турш тэрээр адмиралтай огтын харилцаагүй байжээ. Гэтэл адмирал Бангкокод тэдний буусан "Ориентал" зочид буудал руу утасджээ.
- Роберт уу? Адмирал Уиттакер ярьж байна.
- Адмирал аа! Таныг сонсоход таатай байна шүү.
- Чамайг хайж олоход хэцүү байлаа шүү. Чи юу хийж байна?
- Юу ч хийгээгүй.
"Амарч, бал сарынхаа жаргал эдэлж байна."
- Сюзан сайн уу? Чи түүнтэй хамт яваа биз.
- Тийм ээ. Сайн байгаа, баярлалаа.
- Чи Вашингтонд хэзээ эргэж ирэх вэ?
- Өршөөгөөрэй, юу гээв?
- Энэ талаар одоохондоо мэдэгдээгүй байгаа, гэвч би шинэ томилолт хүлээж авсан. Иамайг Тэнгисийн цэргийн тагнуулын арван долоодугаар тойргийн удирдлагад газрын даргын орлогчоор томилсон. Чамайг надтай ажиллахыг хүсэх байна хэмээн адмирал санал тавив.
Роберт цочирдон гайхлаа.
- Тэнгисийн цэргийн тагнуулд аа? Адмирал аа, үүнийг сайн ойлгохгүй...
- Дасах л болж дээ. Чи эх орондоо тустай чухал ажил хийх болно, Роберт. Чамайг ирэхээр хоёул энэ асуудлаар ярилцвал яасан юм бэ?
- За яах вэ... таныхаар болог гэж Роберт хариулав.
- Сайн байна. Даваа гаригийн өглөө 9 цагт чамайг өрөөндөө хүлээж байл. Сюзанд мэнд хүргээрэй гэлээ.
Роберт эхнэртээ бүгдийг ярив.
- Тэнгисийн цэргийн тагнуул ий? Сүрдмээр сонсогдож байна шүү.
- Магадгүй. Гэвч би тэнд юу хийх ёстойгоо ойлгохгүй байна гэж Роберт итгэлгүйхэн зөвшөөрөн хэлэв.
- Магадлах л хэрэгтэй гэвэл Роберт Сюзаныг анхааралтай харж,
- Чи намайг энэ саналыг хүлээж авахыг хүсээ юу, тийм үү? гэж асуув.
Сюзан түүнийг тэврэн авч,
- Би чамайг өөрийнхөө хүссэнийг хийгээсэй гэж хүсэж байна. Чи ажилдаа эргэж очиход бэлэн үү. Сүүлийн үед чи уцаарлах болсныг би ажигласан шүү гэлээ.
- Чамайг надаас залхаж гэж би бодож байна. Бал cap дуусжээ хэмээн түүний хорыг малтвал Сюзан ойртон ирж хошуу цорвойн үнссэнээ,
- Хэзээ ч үгүй, далайчин минь, би чамд ухаангүй хайртай гэж хэлээгүй билүү? Алив.чамд батлаад...
Энэ мөч тэдний гэрлэлтийн төгсгөл нь байсныг Роберт хожуу, дэндүү хожуу ухаарчээ. Адмиралын хэлсэн санал тэр үед сэтгэл зүрхийг нь эзэмдсэн ч гэх үү адмирал Уиттакертэй уулзахаар тэрээр Вашингтоныг зорилоо.
- Энэ ажил ур ухаан ажигч гярхай, хатан зоригийг шаардана, Роберт оо. Чи энэ бүх чанарыг эзэмших ёстой. Манай улс алан хядах бүлэглэл байгуулсан хэн нэгэн сагсуу дарангуйлагч эсвэл химийн зэвсэг үйлдвэрлэгчдийн бай болон хувирчээ. Атомын зэвсэг үйлдвэрлэн биднийг заналхийлэх улс гүрэн хүртэл байна. Миний даалгавар тэдний санаа зорилгыг таслан зогсоох тагнуулын холбоо байгуулах явдал юм. Чамайг надад туслахыг би хүсэж байна гэлээ.
Робертод энэ ажил нь таалагдаж, түүнд ажиллах чадвар бий гэдгээ харуулахаар зориг шулуудан Тэнгисийн цэргийн тагнуулын албанд ажиллахыг зөвшөөрчээ. Сюзан Виржини мужид Робертын ажилд ойрхон аятайхан байр олж, түүнийгээ тохижуулахаар тун завгүй байлаа. Роберыг Ферм дэх нууц ажилтнуудыг бэлтгэдэг Холбооны Мөрдөх Товчооны сургалтын төв рүү илгээжээ.
Ферм Виржини мужийн төвд орших бөгөөд сайтар хамгаалагдсан хорин квадрат миль талбай эзэлнэ. Төвийн ихэнх хэсэг нь нарсан ойд байрлах ба төв барилга нь төв хаалганаасаа хоёр милийн зайд сүндэрлэнэ.
Ойн жимийг "Орж үл болно" гэсэн пайз бүхий сунадаг хаалгаар хаажээ. Жижгэвтэр нисэх буудлаас таних тэмдэггүй онгоц өдөртөө хэдэнтээ нисэж, мөн хэдэнтээ газарддаг байлаа.
Фирмийн эзэмшил талбайд буга согоо сүрэгээлсэн, дотор нь тэс өөр ертөнц бүхий хөдөөгийн бяцхан байшингуудыг тараан байрлуулсан тосгоны хуурамч дүр төрхөөр өнгөлөн далдалжээ.
Роберт тэнгисийн цэргийн офицеруудтай сургуулилах юм бодож байтал ХМТ-ны ажилтан, тэнгисийн явган цэрэг, армийн офицер, Тэнгисийн цэргийн хүчин, Агаарын цэргийн нисэх хүчнийхэнтэй хамтарсан курст орж түүнийг гайхахад хүргэв. Курсын сонсогч бүр өөрийн дугаартай, тэд хатуу сахилга дэгтэй хоёр давхар байшинд суух ажээ. Ахлах офицеруудын суудаг Робертын амьдарч буй байранд сонсогч бүр тусдаа өрөөтэй, хоёр өрөөний дунд нэг шүршүүртэй, цайны газар нь замын цаана байрладаг байв.
Роберт ирсэн өдрөө шинээр ирсэн гучин сонсогч цугласан танхимд өнгөрүүлжээ. Цугларагсдын өмнө Агаарын цэргийн нисэх хүчний дүрэмт хувцастай өндөр, хүчирхэг негр хурандаа үг хэлэв Хурандаа тавиад настай, авхаалжтай, гүйлгээ ухаантай нэгэн байв. Тзрээр илүү дутуу үггүй товч бөгөөд тодорхой ярих ажээ.
- Би хурандаа Фрэнк Жонсон. Манай төвд хүрэлцэн ирсэн та бүхэнд баярлалаа. Суралцах хугацаанд та бүхнийг зөвхөн нэрээр тань дуудна, энэ мөчөөс эхлэн таны ажиллагаа нууцлагдсан, задруулахгүй байх баталгааг өгнө. Тун нухацтай хандахын зөвлөх байна. Өөрийнхөө ажлын талаар эхнэртэй ч, найз нартаа ч, хамаатан садандаа ч хэнд ч хэзээ ч ярих ёсгүй. Та бүгдийг шилж сонгон нааш илгээсэн, хүн бүр тодорхой мэргэжил эзэмшинэ, үүний тулд асар их ачаалалтай ажиллах болно. Хүн бүр үүнтэй эвлэрч чадахгүй байж болох юм. Та бүхэн сургалтаа төгссөний дараа урьд өмнө сонсоогүй, тэр ч бүү хэл ажил хэргийн бүхий л чухлыг тайлбарлаж боломгүй үүрэг гүйцэтгэх болно. Тодорхой эвлэрэнгүй үзэлтнүүдийн хүрээнд манай тагнуулчдын албыг, ХМТ, армийн тагнуул, тэнгисийн цэргийн тагнуул, Агаарын нисэх хүчний тагнуулуудыг хараан зүхдэг моод дэлгэрээд, жентельменүүд та бүгд шиг шударга хүмүүсгүй байх аваас манай улс ихээхэн зохисгүй явдалтай учрах нь гэдгийг та нарт хэлж чадах байна. Бидний энэ ажил энэ зохисгүй явдлуудыг арилгах, таслан зогсооход оршино. Курс сургалтыг хэн амжилттай төгссөн нь тагнуулын офицер буюу ний нуугүй хэлэхэд далд халхлагдан ажилладаг тагнуулчид болно. Энд байх хугацаанд та бүхэн дэлхийн шилдэг бэлтгэлд хамрагдан мөрдөх, эсрэг ажиглалт хийх, радио холбоо зэрэгт сурган, зэвсгийн бүх төрлийг эзэмшүүлнэ. Мөн сэтгэл судлалд суралцан, хүмүүстэй харьцах урлагтай иж бүрэн танилцах болно гэлээ.
Танхимд суугчид тэр чигээрээ түүний үг бүрийг газар гээлгүй хаман сонссоор.
- Та бүгдийг хэрэгтэй хүнтэйгээ эсвэл тагнуулчидтай танилцах өөртөө элсүүлэх, тэдэнтэй аюулгүй газар сонгон уулзах зэрэгт бэлтгэнэ. Мөн "шуудангийн хайрцгийг" хэрхэн хэрэглэх өөрсдийн тагнуулчидтай холбоо барихыг мэдэх болно. Энэ бүгдийг төгс эзэмшвэл, даалгаврыг биелүүлж чаддаг болох нь эргэлзээгүй.
Робертод танхим тэр чигээрээ сэтгэлийн хөөрөлд автсан нь мэдрэгдэв.
- Та бүгдээс хэн нь ч дипломат албаны тусгай "дээвэр" дор ажиллахыг хэн байг гэхэв. Зарим нь халхавчгүйгээр бизнесмен, археологич, зохиолч гээд хүмүүсийн дуртай мэргэжлийн дүрээр хүмүүст хүрч хэрэгтэй мэдээллээ олж болно. Харин одоо та бүгдэд сургагчийг танилцуулъя. Амжилт хүсье гэлээ.
Бэлтгэлийн явц Робертод ихээхэн таалагджээ. Сургагчид нь туршлагатай, мэргэжлийн гүйцэтгэх ажилтнууд байлаа. Техникийн мэдээлэл нь Робетод тун амархан ойлгогдоно. Хурандаа Жонсоны дурдсанаас гадна гадаад хэлний болон нууц бичлэгийн сургалт хүртэл оров.
Хурандаа Жонсон Робетод тааж мэдэхийн аргагүй оньсого мэт хүн шиг санагдана. Түүнийг Цагаан ордонд томоохон холбоо сүлбээтэй, дээдсийн хүрээллээр эргэлддэг гэх дам сураг бий. Тэрбээр Фермд хэдэн өдрөөр үзэгдэхгүй алга болсноо гэнэт гараад ирнэ.
явдалтай учрах нь гэдгийг та нарт хэлж чадах байна. Бидний энэ ажил энэ зохисгүй явдлуудыг арилгах, таслан зогсооход оршино. Курс сургалтыг хэн амжилттай төгссөн нь тагнуулын офицер буюу ний нуугүй хэлэхэд далд халхлагдан ажилладаг тагнуулчид болно. Энд байх хугацаанд та бүхэн дэлхийн шилдэг бэлтгэлд хамрагдан мөрдөх, эсрэг ажиглалт хийх, радио холбоо зэрэгт сурган, зэвсгийн бүх төрлийг эзэмшүүлнэ. Мөн сэтгэл судлалд суралцан, хүмүүстэй харьцах урлагтай иж бүрэн танилцах болно гэлээ.
Танхимд суугчид тэр чигээрээ түүний үг бүрийг газар гээлгүй хаман сонссоор.
- Та бүгдийг хэрэгтэй хүнтэйгээ эсвэл тагнуулчидтай танилцах өөртөө элсүүлэх, тэдэнтэй аюулгүй газар сонгон уулзах зэрэгт бэлтгэнэ. Мөн "шуудангийн хайрцгийг" хэрхэн хэрэглэх өөрсдийн тагнуулчидтай холбоо барихыг мэдэх болно. Энэ бүгдийг төгс эзэмшвэл, даалгаврыг биелүүлж чаддаг болох нь эргэлзээгүй.
Робертод танхим тэр чигээрээ сэтгэлийн хөөрөлд автсан нь мэдрэгдэв.
- Та бүгдээс хэн нь ч дипломат албаны тусгай "дээвэр" дор ажиллахыг хэн байг гэхэв. Зарим нь халхавчгүйгээр бизнесмен, археологич, зохиолч гээд хүмүүсийн дуртай мэргэжлийн дүрээр хүмүүст хүрч хэрэгтэй мэдээллээ олж болно. Харин одоо та бүгдэд сургагчийг танилцуулъя. Амжилт хүсье гэлээ.
Бэлтгэлийн явц Робертод ихээхэн таалагджээ. Сургагчид нь туршлагатай, мэргэжлийн гүйцэтгэх ажилтнууд байлаа. Техникийн мэдээлэл нь Робетод тун амархан ойлгогдоно. Хурандаа Жонсоны дурдсанаас гадна гадаад хэлний болон нууц бичлэгийн сургалт хүртэл оров.
Хурандаа Жонсон Робетод тааж мэдэхийн аргагүй оньсого мэт хүн шиг санагдана. Түүнийг Цагаан ордонд томоохон холбоо сүлбээтэй, дээдсийн хүрээллээр эргэлддэг гэх дам сураг бий. Тэрбээр Фермд хэдэн өдрөөр үзэгдэхгүй алга болсноо гэнэт гараад ирнэ.
- Би таны хойноос тагнуулах гэж байгаа, та сүүлнээс салах ёстой. Та юу гэж бодож байна, чадах уу? гэлээ.
- Чадна аа, эрхэм зэ.
- Амжилт хүсье.
Роберт Ричмонд хүртэл автобусаар яваад, гудамжаар зугаалах болов. Таван минутын дараа тэр өөрийн мөрдөгчдийг олж харлаа. Тэд хоёул аж. Нэг нь Робертын араас яван, нөгөө нь машинаар мөрдөнө. Роберт ресторан, дэлгүүр рүү орон арын хаалгаар гарах авч ийм маягаар тэднээс хагацах аргагүй ажээ. Тэд сайн бэлтгэгджээ. Ингээд Ферм руу буцах дөхөж байтал Роберт одоо хэр нь сүүлнээсээ мултарч чадалгүй, тэд шил дагасаар байв. Робертыг их дэлгүүрт ороход, тэд орох гарах хаалгыг бүгдийг хяналтандаа байлгах ашигтай байрлал хэдийн эзэлжээ. Роберт эрэгтэй хүний бэлэн хувцасны тасаг руу урсдаг шатаар дээш гаран, гучин минутын дараа өөр костюм, пальто өмсөн, бүрх духлуулаад бууж иржээ. Мань эр нэгэн бүсгүйн хүүхдийг тэврэн түүнтэй ярилцан явна. Тэр дэлгүүрээс мэдэгдэлгүй гарч чаджээ.
Энэ өдөр араас дагах сүүлнээс амжилттай мултарч чадсан цорын ганц хүн нь Роберт байсан байна.
Фирм дэх сургалтын төвд Жаргон тэднийг мэргэжлийн хэл заана.
- Та бүхэн энэ үг хэллэгийг хэрэглэхгүй ч байж магад, гэвч мэдэхэд илүүдэхгүй. "Нөлөөтэй тагнуул", "Өдөөгч тагнуул" гэсэн хоёр төрлийн тагнуул байдаг. "Нөлөөтэй тагнуул" ажиллаж байгаа орондоо байдлыг өөрчлөхийг эрхэмлэдэг бол "Өдөөгч тагнуул” нь тэр орондоо замбараагүй, эх захгүй байдлыг уриалан дуудах зорилготой байдаг. ХМТ-ны хэллэгээр "намтрын зэвсэг" нь илчлэхээр айлгах, "хар хайрцагтай ажиллах" гэдэг нь авилгалаас, эвдэж хулгай хийх хүртэл бүгдтэй ноцолдох, "Уотергейт" нь "хар хайрцагтай ажиллах" хамгийн түгээмэл жишээ гэв.
Зааварлагч өөрийг анхааран сонсож байгаад итгэхийн тулд танхим тийш харлаа.
- Алхам тутамд тань "гуталчин" хэмээх хуурамч паспорт хийдэг хүний тусламж та бүхэнд зайлшгүй хэрэгтэй байх болно гэлээ.
Роберт хэзээ нэг цагт надад "гуталчны" үйлчилгээ хэрэг болох болов уу даа хэмээн бодов.
- "Албан тушаалаас огцом буурна" гэдэг тун таагүй хэрэг, энэ нь амийг нь бусниулан, үгүй хийнэ гэсэн үг л дээ. Хэрэв хэн нэгэн "фирм"-ийн тухай ярьж байвал, үүнийг бид Их британийн нууц албанд ашигладаг тэмдэглэгээ гэдгийг мэдэж аваарай. Хэрэв танд тасалгааны "халдваргүйжүүлэлтийн" талаар санал тавивал шавьж биш, харин чагнах төхөөрөмж хайх хэрэгтэй болно.
Шинэ үг хэллэг Робертыг ихэд гайхуулав.
- "Авхай", энэ эмэгтэй хүн, объектын нэрийг гутаахад зориулагдсан, "түүх" өнгөлөн далдалсан хуурэмч намтар, "жагсаалын цэрэг болно" гэдэг нь албанаас гарна гэсэн үг.
Сургагч сонсогчдыг харан,
- "Арслан номхруулагч" гэдэг юу гэсэн утгатай болохыг мэдэх хүн байна уу? гэж сонсогчдоос асуулаа.
Тэр хариу байдаггүй, мань эр ч удаан хүлээсэнгүй.
- Тагнуулчийг огцруулахад, тэд заримдаа дургүйцэн эгдүүцэн мэдэх зүйлээ ам алдан чалчиж болно. Тэгвэл түүнийг тайвшруулахаар "арслан номхруулагч"-ийг дуудах хэрэгтэй болдог. Та нарын хэн нь ч "арслан номхруулагч"-тай учрахгүй гэдэгт итгэлтэй байна.
Сонсогчдын дундаас хийрхэн инээх дуулдав.
- Мөн "улаан бурхан" гэсэн нэр томьёо бий. Хэрэв объект "улаан бурхнаар" үхсэн байвал аллагыг золгүй явдал юм уу ердийн үхэл мэт харагдуулахаар чадварлаг хийснийг хэлж байгаа юм. "Улаан бурхан халдварласан" гэдэг нь өнгөгүй эсвэл хүрэн өнгийн шингэн бодис хэрэглэж, уг бодис арьсан дээр нь дусаах төдийд мэдрэлийн саад дайруулахыг хэлдэг. Хэрэв хэн нэгэн "хөгжмийн хайрцаг" танд дурсвал, тэрээр танд дамжуулагч санал болгож байна гэсэн үг. Радио мэдээчийг "хөгжимчин" гэж нэрлэдэг. Яваандаа та нарт "нүцгэн"-ээр ажиллах хэрэгтэй гэвэл болно. Тэр үед хувцсаа тайлах гэж бүү яар, энэ нь таныг ганцаараа, бусдын тус дэмгүйгээр ажилла гэсэн үг. Өнөөдөр би та бүхэнтэй "санамсаргүй тохиолдол"-ын талаар хэлэлцэхийг хүсэж байна.
Манай ажилд "санамсаргүй тохиолдол" байх ёсгүй, ийм тохиолдол аюулыг илэрхийлж байна гэсэн үг. Хэрэв танд хэд хэдэн удаа нэг хүн, эсвэл нэг л машин дайралдаад байх аваас тэр даруй эр бие, эмээл хазаарынхаа бүтэн байгаа дээр зайлахыг сануулж байгаа нь тэр. Өнөөдөр хангалттай гэж бодож байна, жентельменүүд ээ, маргааш үргэлжлүүлцгээе гэжээ.
Хурандаа Жонсон "дэмий чалчих" гэж Робертыг байн байн өрөөндөө урих болов. Тэдний хоорондын яриа нь туйлын хийсвэр шинжтэй болж, Роберт өөрийг нь туршиж байна гэдэгт огт эргэлзсэнгүй.
- Би, таныг хамгийн жаргалтай хүн гэж дуулсан шүү, Роберт оо.
- Тийм ээ, энэ үнэн.
Хагас цагийн турш тэд гэр бүлийн амьдрал, үнэнч итгэлцлийн тухай ярьцгаав.
Бас нэгэн удаагийн яриа нь иймэрхүү янзтай өрнөжээ.
- Роберт адмирал Уиттакер таныг төрсөн хүү шигээ боддог юм билээ. Та үүнийг мэдэх үү? гэлээ.
- Мэднээ гэх түүний дуунд Эдвардыг алдсан сэтгэлийн зовлон арилаагүй нь илт байлаа.
Тэд үнэнч шударга, үүрэг хариуцлага, үхлийн тухай ярилцжээ.
- Та үхэлтэй нүүр тулж үзсэн үү, Роберт оо? Та үхлээс айж байна уу?
- Үгүй.
"Гагцхүү ямар ч утга учиргүй үхэл биш, ямар нэг юмны төлөө байх л хэрэгтэй" хэмээн Роберт дотроо бодно.
Илбэчний толийг санагдуулам эдгээр уулзалтууд Робертыг ихэд цухалдуулжээ. Хурандаа Жонсон түүний яс маханд нь нэвчин орж, чухам хэн юм бэ гэдгийг ил тодоор таньж мэдсэн атлаа өөрөө, нууцлаг, оньсого хэвээр үлдсэзр.
Сургалт арван зургаан долоо хоногийн турш үргэлжилж энэ хугацаанд сонсогчдоо хэнийг ч гадаад орчинтой харьцахыг зөвшөөрсөнгүй. Роберт Сюзаныг хачин их санана, тэд анх удаа урт хугацаагаар хол байсан нь энэ байлаа. Дэрвөн сарын сургалт дууссаны дараа хурандаа Жонсон Робертыг өрөөндөө дуудан,
- Баярлалаа. Та сайн ажилласан Роберт. Миний бодоход, таныг тун сонирхолтой ирээдүй хүлээж байна гэлээ.
- Танд баярлалаа, эрхэм ээ.
- Амжилт хүсье гээд хурандаа салах ёс гүйцэтгэв.
Хурандаа Жонсон Робертыг харцаараа үдээд, таван минутын турш хөдөлгөөнгүй сууснаа эцэст нь шийдэн, хаалга руу очиж дотроос нь цоожилсноо, харилцуураа авч утас эрэгдэв.
Сюзан юуг ч далдалж эс чадах гэрэлтсэн, богино унтлагын хувцас эгэлдрэглэн, үүдээ ч түгжилгүй Робертыг хүлээж байжээ. Бүсгүй ухасхийн Робертыг тэврэн авч,
- Сайн уу, далайчин минь. Цагийг сайхан өнгөрөөхийг хүсэж байна уу? гэсээр биед нь наалдахад,
- Тэгье, хонгор минь гэж Роберт аз жаргалдаа умбан хэллээ.
- Бурхан минь, чамайг ямар их санав аа. Хэрэв чамд ямар нэг муу юм тохиолдвол би үхнэ.
- Надад юу ч тохиолдохгүй.
- Үнэн үү?
- Үнэн.
Сюзан түүнийг сэтгэл түгшсэн байртай харснаа,
- Чи ядарсан байна шүү гэхэд нь Роберт,
- Сургалт тун ачаалалтай хичээллэсэн шүү гэжээ.
Үнэхээр эрчимтэй хичээллэжээ. Сургалтын зэрэгцээгээр сонсогчид гарын авлага, зааварчилгаа, дадлагын даалгавар гүйцэтгэх гээд хоногт тун бага цаг унтаж амарна. Гэвч тэд огт гомдоллодоггүй, учир нь одоо олж авсан мэдлэг нь хэзээ нэгэн цагт өөрийн нь аминд орно гэсэн ганц шалтгаантай байлаа.
- Чамд юу хэрэгтэйг би сайн мэдэж байна хэмээн Сюзаныг хэлэхэд,
- Би ч гэсэн мөн адил гээд Роберт эхнэр рүүгээ гар сунгав.
- Хүлээж бай, тавхан минут. Хувцсаа тайлж бай гээд Сюзан цааш эргэлээ.
Роберт түүнийг харцаараа үдэн: "Чөтгөр ав гэж, хүн ямар их аз жаргалтай байж болдог юм бэ?" хэмээн бодлоо. Тэрээр хувцсаа тайчиж эхлэв.
Удалгүй Сюзан эргэн ирж,
- Ммм, чи "нүцгэн" байхдаа надад бүр ч их таалагддаг шүү хэмээн энхрий зөөлөн дуугарав.
Робертын чихэнд сургагчийн: "Яваандаа та нарын нэлээд нь "нүцгэн"-ээр ажиллах болно. Тэр үед хувцсаа тайлах гэж бүү яараарай, энэ нь таныг ганцаараа, бусдын тус дэмгүйгээр ажилла гэсэн үг" гэж хэлсэн нь сонсогдов. Энэ ч бас юу билээ? Сюзан ямар буруутай билээ?
Бүсгүй түүнийг угаалгын өрөө рүү аваачив. Онгоцыг тансаг үнэртэнтэй халуун усаар дүүргэж, вааран тавиур дээр асаалттай дөрвөн лааны хурц дөл нь бүжиглэх мэт сүүмэлзэнэ.
- Хайрт минь, гэртээ тавтай морил гээд Сюзан сиймгэр хувцсаа тайчин онгоц руу орлоо. Роберт түүний араас дагав.
- Сюзан...
- Юу ч битгий ярь, нааш ир.
Роберт эхнэрийнх зөөлөн гар нь мөр, нуруу, бүх биеийг нь илэн, түүнийхээ зөөлөн, халуун биеийг мэдэрч хамаг ядаргаагаа умартжээ.
Тэд халуун усанд шумбан, амраглан цэнгэлээ.
- Хоёул жаал дүрсгүйтчихлээ, буурьтай байх хэрэгтэй шүү гэж Сюзан өгүүлэв.
Роберт Сюзаныг тэврэн зүүрмэглэх зуур:
"Үргэлж, үргэлжийн мөнхөд ингэж байхсан " хэмээн боджээ.


Top
   
PostPosted: Oct.08.16 4:17 pm 
Offline
Цээлхэн Цангинах Дууч Гишvvн
Цээлхэн Цангинах Дууч Гишvvн
User avatar

Joined: Nov.05.14 6:58 pm
Posts: 442
Heden bulegtei ve?

_________________
Avatar by Someone


Top
   
PostPosted: Oct.08.16 8:32 pm 
Offline
Асуулт Самбарын Хvндэт Харуул
User avatar

Joined: Sep.21.09 1:02 pm
Posts: 6298
Location: Энд
Хөөрхий муу Роберт тэгээд улс эх орныхоо төлөө өөрийгөө золиослоод өнгөрөх юм бх даа. Тагнуулч юм бж юун ч гэнэн юм дээ би хүртэл уншаал хөөрхий муу гэрчүүд үүрд дуугүй болжээ гэж мэдээд бхад ккк.

Баярлалаа :wd: :wd:

_________________
:wink:


Top
   
PostPosted: Oct.08.16 9:24 pm 
Offline
Дархан Гишvvн
Дархан Гишvvн
User avatar

Joined: Apr.24.12 1:04 pm
Posts: 208
||someone|| wrote:
Heden bulegtei ve?


52 бүлэг, 320 хуудастай


Top
   
Display posts from previous:  Sort by  
Post new topic  Reply to topic  [ 99 posts ]  Go to page 1 2 3 4 Next

All times are UTC+09:00


Who is online

Users browsing this forum: No registered users and 3 guests


You cannot post new topics in this forum
You cannot reply to topics in this forum
You cannot edit your posts in this forum
You cannot delete your posts in this forum
You cannot post attachments in this forum

Search for:
Jump to:  

Copyright Asuult.NET © 2000-2015.
Administrative Contact: Khundaga Khurelbaatar [hundaga@hotmail.com]
Tel: 1-888-303-4927, Fax: 1-888-406-2264.
Powered by phpBB © 2000-2015 phpBB Group. Powered by phpBB® Forum Software © phpBB Limited