#AsuultSambar :

МОНГОЛ УЛС МАНДАН БАДРАГ!
It is currently Jul.20.17 9:28 pm

All times are UTC+09:00




Post new topic  Reply to topic  [ 98 posts ]  Go to page Previous 1 2 3 4 Next
Author Message
PostPosted: Jul.04.16 12:18 am 
Offline
Төгөлдөр гишvvн
Төгөлдөр гишvvн

Joined: May.28.14 3:02 pm
Posts: 86
Сонгуулиа гэж. Бид хешигний цаана юу болж бгааг бас хэн хvvхэлдэйг удирдаж бгаа г тесеелдегvй. Жаан уул нь нээх буруугуй боловч золиос юм даа. Лэсли бол олон олон бvсгvйчvvдийн телеелел. Эрчvvд минь хайргvй бол дvр vзvvлэхгvй л бвал болно ш дээ. Цолмон баярлалаа. Гoе зохиол бн шvv.


Top
   
PostPosted: Jul.04.16 11:35 pm 
Offline
Дархан Гишvvн
Дархан Гишvvн
User avatar

Joined: Apr.24.12 1:04 pm
Posts: 208
Аравдугаар бүлэг

Суудалд бэхэлсэн бүсээр даруулна уу гэж нисэх онгоцны үйлчлэгч зарлав.
“За эхэллээ” гэж Дейна бодоод сэтгэл нь тогтож ядан догдолж, Бенн Албертсон, Уолли Ньюмен хоёрыг сэмхэн харлаа. Дейнагийн найруулагч Бенн Албертсон гэдэг дөчөөд насны хууз сахалтай, шожигносон эр телевизэд шилдэг сайн мэргэжилтний нэг гэж тооцогддог юм. Уолли Ньюмен нь нэлээд ахимаг настай. Авьяаслаг зураглагч бөгөөд нөхрийн журам сайтай тэр хүн Дейнагийн нэгэн адил ажиллаж эхлэх цагийг тэсэж ядан хүлээж байлаа.
Дейна адал сонин үйл явдал угтан хүлээж байгааг сэтгэлдээ төсөөлөөд бахдан баярлав. Нисэх онгоц Парист буулаа. Дараа нь Загребт түр саатан зогсож, тэгээд Сараевад очно. Дейнаг Вашигтоноос мордохын өмнө гадаад сурвалжлагааны хэлтсийн эрхлэгч Шелли Макгайр тодорхой зөвлөлөө өгчээ.
- Сараевад очоод та нарт хиймэл дагуул өөд сурвалжилгаа дамжуулах цаг худалдаж авах хэрэгтэй. Бүх юм бүтэмжтэй байвал бид өөрснөө нүүдлийн станц худалдаж авна. Та нар хоёр чиглэлээр ажиллана. Би танд манай компанийн шилдэг сайн найруулагч, зураглагч хоёр хүний өгсөн. Онцын их бэрхшээл гарахгүй болов уу гэж найдаж байна.
Дейна хожим нь энэ өлзийтэй сайн ерөөлийн үгийг олон удаа дурсаж билээ.
Дейнаг явахын урьд өдөр Мэтт Бейкер утасдаж,
- Над дээр ороод ирнэ үү гэж бөвтнөөд утсаа тавьчихжээ. Дейна муу юм зөгнөн хаалга руу нь гэлдэрч явахдаа гадаадад явуулахаа болихоор шийдсэн юм болов уу гэж бодож явлаа. Юу гэсэн үг вэ?! Тийм амархан бууж өгөхгүй юм шүү! Дейна хаалгыг шийдэмгийн онгойлгон Мэттийн ширээний дэргэд очоод,
- Таны юу хэлэх гэж байгааг мэдэж байна. Тэр бүтэхгүй ээ! Ямар ч байсан би явахдаа л явна! Би бүр бага байхаасаа гадаадад сурвалжлагч болно гэж мөрөөддөг байсан юм. Та намайг чадахгүй гэж бодож байгаа юм уу? Надад ядахдаа оролдоод үзэх боломж олгооч! гэж дуржигнуулаад хамаг хийгээ тавьж дуусав уу гэлтэй, сэтгэл нь жаахан тайвширч: -За яах вэ. Та юу хэлэх гэсэн юм бэ? гэсэнд Мэтт инээмсэглээд,
- Bon vonage гэж хариулав.
- Юу ... юу гэнээ? гэж Дейнаг уулга алдахад,
- Eton vonage гэж (“замдаа сайн яваарай” гэсэн үг) гэв.
- Энэ юу гэсэн үг вэ гэдгийг би мэднэ. Харин та намайг
юу гэж дуудсан юм бэ? ...
- Би урьдаар гадаадад байгаа хэдэн сурвалжлагчтай ярилцаад таныг орж ирнэ үү гэсэн юм. Тэд нар танд хэдэн зүйлийг хэлж зөвлөөрэй гэсэн.
Энэ дандаа хөмсөг зангидан хүрлийж байдаг баавгай чинь гадаадад байгаа сурвалжлагч нартай холбоо барих гэж нэлээд их цаг зарцуулсан байж таарлаа. Ямар ч туршлагагүй нэг муу жаал охинд туслах гэж тэгсэн байж шүү!
- Юу хэлэхээ мэдэхгүй байна. Танд ...
- Мэдэхгүй байгаа бол мэдэхгүй чигтээ өнгөрсөн нь дээр. Та дайнд мордох гэж байна шүү дээ. ёстой жинхэнэ дайнд. Тэнд буудалцаж байгаа. Таныг энх мэнд эргэж ирнэ гэхийн ямар ч баталгаа байхгүй. Яагаад гэвэл бууны сум хаашаа нисэж байгаагаа мэддэггүй юм. Эргэн тойрон байлдаан болж байхад таны сэтгэл тийм гэж хэлэхийн аргагүй хөөрөн догдлоод болгоомжлохыг мартаж орхих болно. Үүнийг сайн санаж байгаад биеэ барьж байхыг хичээгээрэй. Азаа турших гэсний хэрэггүй. Ямар ч үед гудамжаар ганцаараа битгий явж байгаарай. Таны амь нас ямар ч дуулиантай мэдээнээс илүү үнэтэй шүү. Бас ...
Энэ лекц бүтэн цаг үргэлжлэв. Эцэст нь Мэтт амьсгаа авч,
-За ингээд гүйцэх шив. Амь биеэ хайрлаж байгаарай. Хэрэв ямар нэг гай зовлон тохиолдох юм бол би дэлбэртлээ уурлана шүү гэхэд нь Дейна тонгойж, хацар дээр нь шов хийтэл үнсээд авсанд Мэтт дургүйцэн өндийж,
- Дахиад хэзээ ч битгий ингэж байгаарай! Дейна тэнд аюултай шүү, их аюултай. Хэрэв арга мухардаад эргэж ирмээр санагдвал надад хэл өгөөрэй. Би зохицуулна гэхэд нь,
- Би нэг бодож шийдсэнээ өөрчлөхгүй гэж Дейна итгэл төгс хариулав.
Хожим мэдэхнээ энэ нь эндүүрэл байжээ.
Нисэх онгоц Парис хүртэл аян замдаа сайн явж, Шарль де Голлийн буудалд буугаад найрсан гурван нисэх буудлын байшин руу, Хорватын агаарын замын тасалбар түгээх лангуу тийш очлоо. Гурван цаг хүлээх хэрэг гарч. оройн арван цагт Сараевогийн Бутмир нисэх буудалд хүрэв. Зорчигчдын нэн даруй тусгай байшинд аваачиж, цэрэг хувцастай харуул хамгаалалтын хүмүүс бичиг баримтыг нь нягтлан шалгаад явахыг зөвшөөрлөө. Дейнаг гадагшаа гарч явтал энгийн хувцастай үзлийн муухай атигар эр зам хөндөлсөн зогсоод,
- Паспорт аа! гэв.
- Би сая шалгуулсан шүү дээ ...
- Би хурандаа Гордан Дивьяк байна. Таны паспорт ...
- Дейна түүнд паспортаа сурвалжлагчийн үнэмлэхийн хамт өгөв. Хурандаа тоомжиргүй эргүүлж тойруулж үзээд,
- Сурвалжлагч юм уу? Хэний талд вэ? гэж ширүүхэн асуулаа. Дейна дал мөрөө хавчаад,
- Хэний ч талд биш гэж тайван хариулав.
- За тэгвэл мэдээ дамжуулахдаа болгоомжтой байж үзээрэй. Бидэнд тагнуулын хэрэг байхгүй гэж хурандаа сануулав.
Ухаан нь Сараевод тавтай сайхан саатан морилно уу гэж байгаа юм биз дээ. Их найрсаг зочломтгой улс юмаа, юу ч гэх вэ.
Сум нэвтэрдэггүй шилтэй "лендровер” машин тэднийг гадаа хүлээж байлаа. Хүрэн бор царайтай, хүдэр чийрэг биөтэй хориод насны залуу жолооч нь машиныхаа кмалгыг хүндэтгэлтэй онгойлгож өгөөд,
- Намайг Йован Толи гэдэг. Сараевод морилон ирсэнд тань баяр хүргэе гэв.
Йован хойноос нь дайсан нэхэн хөөж байгаа юм шиг машиныхаа хар хурдаар нь давхиж, гудамжны буланг идэрхэг тойрч байв. Дейнагийн сэтгэл амаргүй болж,
- Уучлаарай. Бид ингэтлээ яарахын хэрэг байгаа юм уу? гэж асуув.
- Тиймээ. Эсэн мэнд үлдье гэвэл яарах хэрэгтэй.
Тэртээ хол аянга нүргэлэх чимээ сонстож, аянгын чимээ минут өнгөрөх тусам улам чангарч байлаа. Энэ бол аянгын дуу бишийг Дейна гэнэт ойлгов. Харанхуйд хана тyypгa нь нураад дээвэргүй болсон байшингийн бараан дүрс, дэлгүүрийн үзмэрийн эвдэрхий цонх ялгарах төдий үзэгдэж байлаа. Өмнө нь тэдний суух “Холидей инн” зочид буудлын байшин сүндэрлэж байв. Хана нь пулемётын суманд сийчүүлсэн байх агаад замын голд гүнзгий нүх харлан харагдав. Йован тэр нүхийг сурамгай тойрч гараад зочид буудлын хажуугаар хурдлан давхив.
- Хүлээгээрэй! Та хаачих нь вэ? Энэ чинь бидний суух зочид буудал байна! гэж Дейнаг хашгирахад,
- Гол хаалга нь дэндүү аюултай. Бүгдээрээ арын хаалгаар орж гардаг юм гэж Йован тайлбарлаад хурдаа саалгүй буланг тойрч хажуугийн гудамжинд давхиж оров. Дейнагийн ам заваарч,
- Тийм байдаг байжээ, хөөрхий гэв.
Зочид буудлын үүдний танхимд хүн дүүрэн байлаа. Тамхины утаа цэнхэр үүл мэт суунаглаж, эргэн тойрон есөн хэлээр ярилцаж байв. Дейнагийн дэргэд нүдэнд дулаахан залуу франц эр хүрч ирээд,
- Бид таныг хүлээж байлаа. Та Дейна Эванс мөн биз дээ? гэв.
- Намайг Жан-Поль Юбер гэдэг. Би “Метрополь Телевизьоны “ сувагийнх.
- Танилцахад их тааламжтай байна. Энэ Бенн Албертсон, Уолли Ньюмен нартай танилцана уу.
Эрчүүд гар барилцлаа.
- Хурдан зуур сүйдэж алга болсон хотын буурин дээр тавтай сайхан морилцгооно уу.
Төдөлгүй шинэ ирэгсдийг мэргэжил нэгт нөхөд нь тойрон бүчив.
- Би “Кейбл нетуоркийн" Стефан Мюллер.
- Би-Би-Си-гийн хоёрдугаар сувгийн Родерик Манн.
- “Итали-!”-ийн Марко Бенелли.
- “ТВ- Токиогийн Акихиро Ишихара.
- Твадалахара”, 6-р сувгийн Хуан Сантос.
- Шанхайн Телевизийн Чун Кван.


Top
   
PostPosted: Jul.04.16 11:36 pm 
Offline
Дархан Гишvvн
Дархан Гишvvн
User avatar

Joined: Apr.24.12 1:04 pm
Posts: 208
Энд энэ дэлхийн бүх сурвалжлагч нар цугларсан шиг санагдана. Дейна царай зүс, тоог тогтоож амжихгүй байлаа. Хамгийн сүүлд алтан үүдэн шүдээ гялалзуулсан лужир том орос эр өөрийгөө танилцуулж,
- ОРТ-ын Николай Петров гэв.
- Энд хэдэн сурвалжлагч байдаг юм бэ? гэж Дейнаг Жан Полиос шивэгнэн асуухад,
- Хоёр зуун тавь гаруй хүн байгаа. Бид урьд өмнө ийм дайныг сурвалжилж үзээгүй. Энэ таны анхных уу? гэж теннисийн тэмцээний тухай ярьж байгаа юм шиг ажиггүй лавлав.
- Анхных.
- Туслуулах хэрэг гарвал утасдаарай гэхэд нь Дейна толгой дохиод,
- Баярлалаа ... Хурандаа Гордан Дивьяк гэж хэн юм бэ? гэж бэргэсхийн лавлав.
- Түүнтэй энээ тэрээ болсны хэрэггүй. Бид түүнийг Сербийн гестапогийн дарга юм уу даа гэсэн шүү юм боддог. Ямар учиртай хүн болохыг хэн ч мэдэхгүй. Түүнээс холхон байвал дээр.
- Тэгэхийг хичээе.
Дөйнаг унтахаар хэвтээд байж байтал чих дөжрөм тэсрэлтийн чимээ гарч, дахин бөмбөг тэсрэх сонстож байшингийн хана доргиход нь бүсгүй айн ширвэгдэж, зүрх нь шимшрэн юу болохыг тэсэж ядан хүлээлээ. Энэ болж байгаа хэрэг явдал үнэн бодитой бус, киноны дэлгэц дээр гарч байгаа мэт санагдана. Дейна тэр шөнө цурам хийж чадсангүй, автомат тачигнахыг чагнаж, бохир муухай цонхоор нь хурц гэрэл гялс гялс хийхийг харж хэвтлээ.
Өглөө босоод жийнс өмд, бүдүүн хийцтэй шаахай, өнгөлөн далдлах хүрэм өмсөв. Ажилдаа орох сон гэхээс сэтгэл яарах боловч “Азаа турших гэсний хэрэггүй. Таны амь нас ямар ч дуулиантай мэдээнээс илүү үнэтэй шүү” гэж Мэттийн захисан үг чихэнд нь сонстож байлаа.
Дейна, Бенн, Уолли гурав зочид буудлын гуанзанд орж, цай ууж байх зуураа гэр бүл, төрөл садныхаа тухай ярилцав.
Таг мартаж! Нэг сарын дараа би өвөө болно гэж Уоллиг уулга алдахад Дейна үнэн сэтгэлээсээ баярлаж,
- Гайхамшигтайяа! гэж даган уулга алдахдаа өөрөө хэзээ нэгэн цагт үр хүүхэд, ач зээтэй болох болов уу гэж нэг бодов. Хэн мэдэх билээ дээ?
- За ингэе. Эхлээд энд юу болж байгаа тухай, нутгийн ард иргэд ямар аймшигт зовлон амсаж байгаа тухай тойм сурвалжилгаа өгье. Уолли бид хоёр зураг авалтыг төлөвлөнө. Дейна та хиймэл дагуулаар мэдээ дамжуулах цаг олж авахыг оролдоод үз гэж Бенн саналаа хэлэв.
- Зүйтэй байна.
Гадаа “лендровер” машин хүлээж байлаа.
- Өглөөний мэнд! гэж Йован тэдэнтэй мэндлэв.
- Сайн уу, Йован. Би өөрийн хиймэл дагуултай телевизийн студид очих хэрэгтэй байна.
Тэр өглөө Дейна Сараева хотын байдлыг анх удаа овоо сайн үзэж амжив. Энэ хотод нэг ч бүтэн байшин үлдээгүй юм уу гэмээр санагдана. Буудалцах нь ганц хором ч намжихгүй байлаа.
- Эд нар буудалцахаа болих цаг байдаггүй юм уу? гэж Дейнаг гайхан асуухад,
- Сум нь дуусвал больж магадгүй. даанч сум нь дуусна гэж байдаггүй юм хэмээн Йован учирлав.
Гудамжаар ганц нэгхэн зоригтой хүн явж байгаа харагдана. Гуанз, цайны газар нь хаалттай. Явган зам, машин зам дээр энд тэндгүй бөмбөгний хонхорхой харлан харагдана. Машин нь “Эрх чөлөө” гэсэн том хаягтай байшингийн дэргэдүүр өнгөрлөө.
- Энэ манай сонин Сербүүд энэ сонины газрыг устгах гэж хэчнээн оролдоод ч чаддаггүй юм гэж Йован омог бардам өгүүлэв.
Хэдэн минутын дараа тэд зорьсон газраа хүрлээ.
- Би таныг хүлээж байя гэж жолооч залуу өгүүлэв.
Үүдний танхимд хайсны цаана нас ная хүрч байгаа болов уу гэмээр өвгөн харуул сууж байв.
- Та англи хэл мэдэх үү? гэж Дейнаг асуухад өвгөн түүнийг сэжиглэсэн байртай шинжин ажаад,
- Би есөн хэл мэднэ, хатагтай. Танд юу хэрэгтэй вэ гэв.
- Би WTE-ийн сурвалжлагч юм. Хиймэл дагуулан мэдээ дамжуулах цаг авмаар байна ...
- Гуравдугаар давхарт.
Хаалган дээрх хаягийг үзвэл: “Югославын хиймэл дагуулын телевиз” гэжээ. Ханын дагуух модон вандан дээр олон хүн сууж байлаа. Дөйна бичгийн ширээний ард сууж буй залуу хүүхний дэргэд очиж, - Би WTE-ийн ажилтан Дейна Эванс байна. нэвтрүүлгийн цаг авах гэсэн юм гэсэнд,
- Дугаарлаад сууна уу гэхэд нь Дейна тэр олон хүнийг хараад айдас хүрч,
- Энэ улс бүгдээрээ нэвтрүүлгийн цаг авах гэж байгаа юм уу? гэж лавласанд нөгөө хүүхэн дал мөрөө ёвгосхийлгээд,
- Мэдээж, тийм гэв.
Дейна хоёр цаг хүлээж байж, менежерийн өрөөнд орвол навчин янжуур зуусан загзгар хүн байлаа. Холливудын хуучин цагийн киноны даамал уу гэмээр.
- Танд юугаар тусалж болох байна? гэж нэлээд хазгай дуудлагатай англи хэлээр асуухад нь,
- Би WTE-ийн Дейна Эванс байна. Сурвалжилгадаа зориулж телевизийн нүүдлийн станц, нэвтрүүлгийн хагас цаг түрээсэлж авах гэсэн юм. Вашингтоны цагаар зургаан цагаас бол сайн. Өдөр бүр. Хугацаа хязгааргүй гэснээ тэр хүний царайг хараад,
- Ямар нэгэн бэрхшээл байгаа юм уу? гэсэнд,
- Нэг бэрхшээл бий. Сул хиймэл дагуулын нүүдлийн станц байхгүй. Бүгдийг тараагаад дууссан. аль нэг нь суларвал танд утасдамз гэхэд нь Дейнагийн арга тасарч,
- Үгүй яанаа ... Надад цаг хэрэгтэй юмсан. Би ...
гэсэнд,
- Олон хүнд цаг хэрэгтэй байгаа, хатагтай. Өөрсдийн станцтай улсыг эс тооцвол тэр шүү дээ.
Дейнаг үүдний өрөөнд гар хоосон буцаж ирэхэд хөл тавих зайгүй олон хүн байлаа. Гадаа гарч ирээд намайг хотоор аваад явна уу гэж Йованаас гуйсанд залуу жолооч өөдөөс нь гайхан харж, дал мөрөө хавчаад,
- Таны тааллаар болтугай гээд замаар хар хурдаараа шунгинуулав.
- Жаахан аяар яваач. Би хотыг сайн хармаар байна ...
Сараево гэж бүслэгдэж, эвдэрч сүйдсэн хот байлаа. Ус, цахилгаан аль нь ч байхгүй. Тэнгэрээс бөмбөг мөндөр мэт асгана. Агаарын түгшүүрийн дохио бараг сэхээ сэвээгүй хангинах учир хотын иргэд түүнийг тоож анхаарахаа больжээ. Энэ нутгийн дээгүүр үйлийн үрийн агаар амьсгал зонхилж байна хэмээлтэй. Сумнаас нуугдах газар байхгүй. Замын бэлчир болгон дээр амьд мэнд үлдсэн цөөн хэдэн хүн өөртөө үлдсэн аар саар юмыг худалдах санаатай хөлхөлдөнө.
- Энэ Босни, Хорватаас дүрвэж ирсэн улс. Аминдаа хийх юмны арав таван мөнгө олох санаатай ингэж яваа юм гэж Йован учирлав.
Энд тэндгүй түймрийн гал дүрэлзэж байлаа. Түймрийг унтраах гэж оролдож байгаа хүн алга.
- Гал унтраагчид яасан юм бэ? гэж Дейна асуув.
- Ирэхээсээ айдаг юм. Мэргэн бууч нарт сайхан бай болно.


Top
   
PostPosted: Jul.04.16 11:42 pm 
Offline
Дархан Гишvvн
Дархан Гишvvн
User avatar

Joined: Apr.24.12 1:04 pm
Posts: 208
Дейна Америктаа байхдаа ч Босни, Герцогивины хооронд дайн дэгдсэн шалтгааныг сайн ойлгоогүй байсан юм. Одоо Сараевад ирээд энэ бол ерөөсөө ямар ч утгагүй цус урсгаж буй солиотой явдал гэдгийг гэнэт ойлгов. Учир нь юундаа байгааг хэлж мэдэх хүн нэг ч байхгүй биз ээ Нэг хүн их сургуулийн профессор, түүхч эрдэмтний нэрийг дурдав. Тэр эрдэмтэн шархтаад гэртээ хэвтэж байгаа гэнэ. Дейна түүнтэй уулзаж ярилцахаар шийдлээ.
Йован Дейнаг энэ хотын хамгийн эртний хороололд аваачиж өгөв. Профессор Младек Стака гэж хүний сүг сүүдэр үү гэмээр буурал үстэй жижигхэн өвгөн нэг насаар орондоо хадагдсан байжээ. Бууны сум өвгөний нуруунд тусч, бүх бие нь эзэнгүй болсон байна.
- Ирсэнд чинь баярлалаа. Сүүлийн үед намайг эргэж ирэх хүн цөөн болжээ. Танд юугаар тус болж чадах байна? гэж өвгөн шивгэнэх тооны асуув.
- Ийм учиртай юмаа. Намайг энэ дайны тухай өдөр бүр сурвалжилгаа хийлгэхээр нааш нь явуулсан юм. Үнэнийг хэлэхэд би энэ бүхэн чухам юунаас эхэлсний учрыг олохоо болиод байна.
- Ойлгож цөхөх юм байхгүй, охин минь. Ерөөсөө энэ бүх аймшигт явдалд учир утга гэж байхгүй. Титог амьд сэрүүн байхад серб, хорват, босни, лал шашинтан бүгдээр хамт олон жил эв найртай энх амар аж төрж, анд нөхөд, айл хөршийнхний ёсоор хамт ажиллаж, нэг сургуульд хамт суралцан өсч торниж, хоорондоо гэрлэдэг байсан сан.
- Одоо яасан юм бэ?
- Урьдын найз нар бие биеэ алах гэдэг болсон. Үзэн ядах сэтгэлдээ автаад ярих гэхлээр үс өрвийж яс хавтаймаар үзэшгүй булай муухай юм хийцгээдэг болсон гэхэд нь Дейна толгой дохиод,
- Би зарим нэг юм сонссон. Энэ бүхнийг нээрээ үнэмшихэд бэрх юм гээд,
- Эр хүний бэлэг эрхтнийг огтолж аваад бага балчир хүүхдийг хүчиндэж, огтчиж тасчин худагт хийдэг, тосгоны суурины иргэдийг сүмд хашиж байгаад амьдаар нь шатаадаг гэх мэтийн юм сонссоноо санаж,
- Хэн ийм юмыг өдөөдөг байна вэ? гэсэнд профессор толгой сэгсрээд,
- Та хэнийг асууж байгаагаас болно. Дэлхийн хоёрдугаар дайны үед хорват фашистууд холбоотны талд байсан олон зуун мянган сербийг хядсан юм. Одоо сербүүд цусан өшөөгөө авах гэж байна. Тэд өрөвдөх хайрлахыг мэддэггүй юм. Ганц Сараевогийн дээрээс гэхэд хоёр зуун мянга гаруй бөмбөг хаясан. Арван мянган шахам хүн алагдаж, жаран мянга гаруй хүн шавхадсан. Босни, лалын шашинтан нар ч ариун хутагт нар биш, олон хүнийг эрүүдэн, тамлаж, алж хядсаны хариуцлагыг хүлээх ёстой. Дайнд оролцох дургүй нэгийг нь албан хүчээр татан оруулсан. Хүний бүх сэтгэлээс ганц үзэн ядах сэтгэл үлдээд тэр үзэн ядах сэтгэл орчин тойрныхныхоо толгойг залгиж байна. Энэ бол солиорлын түймэр. Гэм зэмгүй хүмүүсийн бие цогцсоор тэр түймрийг өрдөж байна гэж ярив.
Бенн Албертсон орой нь маргааш зургаан цагт нүүдлийн станц, хиймэл дагуулаар нэвтрүүлэг дамжуулах цаг авсан гэж мэдэгдээд,
- Би зураг авахад тохиромжтой маш сайхан газар олсон. Урьд католик шашны дуган, протестант шашны сүм, лалын шашны сүм, еврей нарын мөргөлийн өргөө байсан талбай. Одоо дан үнс балгас үлдсэн. Ерөөсөө байлдах дайтах дургүй мөртлөө улс төрийн тоглоомын золиос болсон хүмүүсийн хоорондоо учир начиргүй дайсагналцах болсон нь юунд хүргэснийг харуулсан зүрх догдлом сурвалжилга хийж болно гэж ярихад нь Дейнагийн сэтгэл хөдөлж,
- Догь байна! Оройн хоолон дээр уулзацгаая. Одоо би жаахан юм хийе гэлээ.
Маргааш орой нь яг зургаан цагт зураг авах бригад нөгөө талбай дээр цугларлаа. Уолли аппаратаа хөл дээр нь зоож, Бенн Вашингтоноос хиймэл дагуулын дохио хүлээж авснаа нотолсон хариу өгөхийг хүлээж байв. Ард нь хааяа буун дуу сонстож байлаа. Дейна сум нэвтрэхгүй цээживч өмссөндөө баярлаж байлаа.
"Сэтгэл зовох юм юу байх вэ. Тэд биднийг буудаагүй, бие биеэ буудаж байгаа. Энд юу болж байгааг дэлхий дахины сонорт хүргэхэд нь бид тэдэнд хэрэгтэй” гэж Дейна өөрөө өөрийгөө ятган тайвшруулж байв.
Уоллиг гар даллан дохиход Дейна нэгэнтээ гүнзгий амьсгаа авч, зураглах аппаратын өөдөөс харж байгаад ярьж эхэллээ.
- Энэ өөр өөр шашны эвдэрч сүйдсэн сум дуганууд бол тус оронд болж байгаа хэрэг явдлын билэг тэмдэг юм. Араар нь толгой хоргодож болмоор бүтэн хана туурга үлдсэнгүй, аминд аюулгүй газар нэг ч байхгүй болжээ. Урьдын сайн цагт гай зовлон тохиолдсон хүмүүс сүм дугандтолгой хоргодож хэзээд болдог байсан сан. Одоо бол өнгөрсөн ба ирээдүй хутгалдсан энэ газар ...
Энэхэн мөчид чихний нь дэргэдүүр ёозгүй муухай исгэрэх чимээ сонстоход нь нүдээ өргөн хараад Уоллигийн толгой байсан газраас том гэгчийн цусан улаан цэцэг ургаад ирэхийг харж хиртхийн цочив. Ийм юм байх ёсгүй! Гэрэл сүүдрийн гажиг биз.
Энэхэн агшинд Уоллигийн толгойгүй болсон үхдэл бие явган зам дээр түсхийтэл уналаа. Дейна чухам юу болж байгаагийн учрыг ойлгох сөгөөгүй, хоёр гараар толгойгоо барьж аваад дороо хөшсөн юм шиг хөдлөхгүй зогслоо. Эргэн тойрон хүмүүс муухай орилолдож байв.
Хажууханд нь пулемёт тачигнахад Дейнагийн хамаг бие чичирч эхэллээ. Нэг хүн түүнийг шүүрэн авч гудамжаар чирэхэд бүсгүй түүний гараас мултрах гэж хар тэнхээгээрээ тийчиллээ.
Үгүй ... Эргэж очих хэрэгтэй ... Бүтэн арван минут үлдсэн шүү ... Цагийг дэмий үрэх нь зохихгүй хэрэг ... Бид үнэн хөлсийг нь төлсөн шүү дээ ... Хоолоо ид, хонгор минь ... Цагаан үүлэн дээр тэртээ дээр морилж байгаа бол өөрийгөө Ертөнцийн Эзэн хэмээн бодож болно гэж санана уу? Үгүй дээ, чи чинь нэг муу оронцог байна. Жинхэнэ Ертөнцийн Эзэн байсан бол яасан ч Уоллиг алуулахгүй байсан сан. Уолли ачтай болно гэж хэчнээн их баярлаж байлаа. Чи миний үгийг сонсож байна уу? Сонсож байна уу, үгүй юу?
Дейна яаж ухаан орсноо мэдсэнгүй. Нэг мэдэхэд орондоо хэвтэж, хажууд нь Венн Албертсон, Жан-Поль Юбер хоёр зогсож байв. Дейна тэр хоёрыг хараад,
-Үнэн тийм явдал болсон юм уу? гэж шивгэнэснээ тэр даруй нүдээ тас анив.
Жан-Поль нэгэнтээ шүүрс алдаад,
- Их харамсалтай байна даа. Аймаар эмгэнэлт явдал боллоо. Ядахдаа та хоёр амьд үлдсэн нь зол гэж.
Хэдүүл эвгүйрхэн дуугүй байж байтал утас дуугарлаа. Бенн харилцуурыг аваад,
- Байна уу? Тийм. Одоохон. Дейна! Энэ Мэтт Бейкер ярьж байна. Чи ярьж чадах уу? гэхэд нь,
- Одоохон гээд Дейна арайхийн өндийж, орноос гулсан буугаад хөлөө зөөж ядан утасны дэргэд очиж,
- Би сонсож байна гэхдээ хоолой нь бачуураад үг ярихад их хэцүү байлаа.
- Дейна! Та одоо даруйхан буцаж ирэх хэрэгтэй! гэж Мэтт хангинав.
- За. Би гэртээ харимаар байна.
- Та анхны рэйсээр наашаа нис.
- Баярлалаа гээд Дейна харилцуураа алдав. Жан-Поль, Бенн хоёр түүнийг хоёр талаас нь сугадан оронд нь хэвтүүлэв.
- Би их харамсаж байна. Одоо ... Одоо яая гэх вэ дээ гэж франц эр дахин давтан өгүүлэв. Дейнагийн хацрыг даган нулимс урсаж,
- Түүнийг яалаа гэж алав аа? Уоллит хэнд ч гэм хийгээгүй. Ер нь энд юу болж байна вэ?! Хүнийг хонь мал алж байгаа юм шиг алж байхад хэн ч тоохгүй байна. Бүгдээрээ жишимгүй байх юм.
- Дейна, бидэнд ямар ч арга байхгүй шүү дээ ... Беннийг ярих гэхэд нь,
- Арга бий! гэж Дейна хилэгнэн хашгираад,
- Голоороо нүхгүй амьтдыг юм боддог болгох хэрэгтэй! Энэ дайн сүм дуган, орон байшинг бөмбөгдөж, хот тосгодыг эвдлэн сүйтгээд зогсоогүй. Ямар ч гэм зэмгүй хүмүүс өдөр болгон тарчлан үхэж байна. Чухам энэ тухай ярих хэрэгтэй. Энэ бол энэ аллага хядлагын бодит байдлыг дэлхий дахинд мэдүүлж мэдрүүлэх цорын ганц арга мөн! гээд орон дээрээ дахин өндийж,
- Би энд үлдэнэ, Бенн ээ. Эднүүсээс айхгүй! гэхэд нь Бенний сэтгэл түгшин,
- Дейна, үлдэж болно гэж итгэж байна уу? гэхэд нь,
- Итгэж байна. Одоо би юу хийхээ мэднэ. Мэттэд утас наад учрыг ойлгуулахыг бодоорой гэв.
- За даа ... Та заавал үлдэх гээд байгаа юм бол ... гэж Беннийг шийдэж ядан сунжруулахад,
- Заавал үлдэнэ гэж Дейна толгой дохив. Бенн үгийг нь, дуулгавартай даган хаалга руу явлаа.
- Би ч гэсэн явна байгаа даа. Та ... гэж Жан-Полийг хэлэхэд,
- Үгүй, битгий яв гэлээ.
Дейнагийн нүдэнд хурц улаан цус, ясны хэлтэрхий тал тал тийшээ үсэрч, толгойгүй болсон үхдэл бие алгуурхан хөсөр унаж байгаа үзэшгүй муухай дүр зураг дахин дахин үзэгдсээр байв.
- Үгүй, та битгий яв. Чи надад хэрэгтэй гэж Дейна шивэгнэлээ.
Жан-Полийг орны зах дээр сандайлахад бүсгүй ухасхийн түүнийг чанга тэвэрч авлаа.
Дейна маргааш өглөө нь Беннд,
- Та зураглагч олох арга байхгүй юу? Косовод байдаг өнчдийг асрах газар саяхан бөмбөгдүүлсэн гэж Жан-Поль ярьсан. Би тэнд очиж сурвалжилгаа хиймээр байна гэв.
- Нэг арга бодъё.
- Баярлалаа. Би түрүүлээд тийшээ очиж байя. Тэнд уулзамз.
- Болгоомжтой яваарай.
- Санаа бүү зов.
Йован гадаа хүлээж байдаг газраа хүлээж байв.
- Косово орно гэж Дейнаг хэлэхэд Йован өөдөөс нь нүдээ их болгон ширтэж,
- Аюултай газар шүү дээ, авхай. Тийшээ очдог ганц зам ой дотуур гарсан байдаг, тэгээд ... гэхэд нь,
- Бид хувиа нэгэнт хүртсэн. Бидний хувьд ноогдох гай зовлонгийн хэмжээ дууссан гэж бодож байна. Бүгд сайн сайхан болно гэв.
- Ерөөлөөр болтугай.
Тэд хот дотуур хар хурдаараа давхин өнгөрч, нэг мөчийн дараа ойн замд орсон байлаа.
- Хол уу? гэж Дейна асуув.
- Гайгүй. Ердөө ...
Яг энэ мөчид “лендровер“ машиныг бөмбөг дайрч орхив.


Top
   
PostPosted: Jul.04.16 11:43 pm 
Offline
Дархан Гишvvн
Дархан Гишvvн
User avatar

Joined: Apr.24.12 1:04 pm
Posts: 208
Арван нэгдүгээр бүлэг
Өрсөлдөгч нар нэгийгээ үзэлцэн нэхий дээлээ уралцаж, сонгуулийн өмнөх тэмцэл улам ширүүсэж байлаа.
- Ямар ч байсан Огайод дийлж гарах хэрэгтэй. Энэ бол сонгогчдын коллегийн хорин нэгэн гишүүний санал гэсэн үг. Бидэнд Алабамаас есөн санал, Флоридаас хорин таван санал байгаа гэж Питер Тейгер бүдүүвч зургийг баяр баясгалантай үзүүлж,
- Иллинойсоос хорин хоёр санал ... Нью-Йоркоос гучин гурав., Калифорниос дөчин дөрөв. Гэхдээ ямар нэг тодорхой юм хэлэхэд даанч эрт байна гэв.
Сенатын гишүүнээс бусад нь суух байх газраа олж ядан байв. Гагцхүү сенатын гишүүн хамар дороо мушилзаж,
- Би чинь нохой шиг үнэрч, шиншээч хүн. Хараад байгаарай, бид ялна гэдэг байв.
Оливер үе үе Франкфортын эмнэлэгт утасддаг байв. Мириам Фридленд одоо болтол ухаан ороогүй байлаа.
Сонгууль арван нэгдүгээр сарын эхний мягмар гарагт болов. Лесли гэртээ үлдээд өдөржин телевизорын дэргэдээс холдсонгүй. Бүр шөнө дунд болж байхад сонгуулийн эцсийн дүнг зарлав. Оливер Рассел барианы газар өрсөлдөгчөөсөө хол түрүүлэн ирж, аугаа их орны тэргүүн боллоо. Нэр нөлөө ихтэй хүчирхэг эзэн болох нь энэ. Тийм тусмаа унагахад амархан эмзэг бай болно.
Сонгуулийн кампанийн явцыг Лесли Чеймберс шиг анхааралтай ажиглаж байсан хүн байхгүй биз ээ. Лесли нэг үе өөрийн “эзэнт улсыг" бэхжүүлэн хил хязгаарыг нь өргөтгөх ажилтай байсан агаад сүүлийн үед Америктаа төдийгүй, Англи, Австрали, Бразилид нилээд олон сонин, телевизийн студи, радио станцыг гартаа оруулж авчээ. Лесли өөрийн баруун гарын үнэнч туслах Дорин Соланыг,
- Та хэдийд нэг тайвширч санаа чинь амрах хүн бэ? хэмээн шүүрс алдахад,
- Удахгүй тайвширнаа, удахгүй ... гэж Лесли толгой дохидог байв.
Дахиад төгсгөлийн нэг шат үлдээд байтал Скотт дейлд дайллага болох үед сайхан учрал таарав. Зочин авгай нарын нэг нь,
- Маргарет Портмены нөхрөөсөө салах гэж байгааг би лавтай мэднэ гэж дуржигнуулан яриад ёозгүй нарийн ширийн юмыг нь тодорхой ярьжээ.
Тэр Маргарет Портмен бол “Вашингтон трибюн энтерпрайзис”-ийн эзэн авгай юм. Лесли сайх ховч авгайн яриаг анхаарамжгүй сонсож байгаа зүр үзүүлээд маргааш өглөө нь өөрийн итгэмжилсэн хүний нэг болох Чед Мортонтой холбоо барьж,
- Чед ээ, миссис Портмен “Вашингтон трибюн” ээ худалдах санаатай байна уу, үгүй юу, мэдээд орхиоч гэжээ. Тэр өмгөөлөгч орой нь Леслид утасдаж,
- Миссис Чеймберс та хэдий завандаа ийм юм олоод мэдчихдэг хүн бэ, бүү мэд. Ямар ч гэсэн таны хэлсэн үнэн бололтой байна. Миссис Портмен, түүний нөхөр хоёр илүү дутуу шуугиангүй хоёр тийшээ болохоор шийдэж, өмч хөрөнгөө хуваах гэж байгаа юм байна. “Вашингтон трибюн энтерпрайз”-ыг үнэ хаялцуулан худалдах байх гэжээ.
- Би түүнийг худалдаж авна.
- Энэ чинь олон саяын наймаа шүү дээ! Тэр компанийн мэдэлд олон сонин, сэтгүүл телевизийн нэвтрүүлэг байдаг. Бас ...
- Маргареттай уулзаад шийдье.
Орой нь Лесли Чед Мортонтой хамт Вашингтон орохоор нисэв. Лесли тэнд очингуут хэдэн жилийн өмнө уулзаж танилцсан Маргарет Портменд утасдлаа.
- Би Вашингтонд ирээд байна. Тэгээд ...
- Мэднэ.
Муу үг модон улаатай гэгчээр хов жив салхинд туугдсан навчнаас хурдан нисдэг бололтой.
- Таныг “Трибюн энтерпрайз”-аа худалдах хүсэл сонирхолтой байгаа болов уу гэж дууллаа.
- Магадгүй.
- Та надад өөрийн нүдээр үзэх боломж олгохыг зөвшөөрөх үү?
- Лесли та худалдаж авах санаа байна уу?
- Магадгүй.
Тэр хоёр салахын мэнд солилцоод Маргарет нь Мэтт Бейкерийг ажлынхаа өрөөнд ороод ирнэ үү гэв.
- Лесли Чеймберсийн тухай сонссон уу?
- Сонсолгүй яах вэ? Үлгэрийн Цасан хаан юм чинь.
- Тэр хүүхэн одоо ирнэ. Манайхыг ерөнхийд нь үзүүлж танилцуулна уу.
“Трибюнийхэн” бүгдээр нэн удахгүй өөрчлөлт гарах гэж байгааг мэдсэн байжээ. Мэтт толгой сэгсрээд,
- Та түүнд “Трибюн”-ыг худалдах юм бол алд дэлмээр
алдана шүү гэв.
- Та юу хэлж байна вэ?
- Юуны өмнө тэр хүүхнийг хэвлэн нийтлэх ажлын дөр мэдэхгүй гэж ам алдахад бэлэн байна. Тэр шулам гартаа оруулж авсан сонинуудыг юу болгосныг харагтун! Үтэл бэртэгчин амьтдын сонирхдог гудамжны шар сонин болгосон. “Трибюн”-ийг бас устгана. Тэр чинь ... гээд мүдээ өргөтөл үүдэнд Лесли Чеймберс халуун цогт яриаг мь жишимгүй сонсоод зогсож байжээ. Маргарет түрүүлэн сэхээ авч,
- Лесли! Тантай дахин уулзахад маш таатай байна. Бид хоёр уулзаагүй удаж шүү. Энэ бол “Трибюн энтерпрайзис”-ын ерөнхий эрхлэгч Мэтт Бейкер гэхэд нь Лесли түүнтэй хүйтэн хөндий мэндлэв.
- Мэтт танд бүгдийг үзүүлнэ.
- Их баярлалаа.
- За тэгвэл эхлэх шив дээ гэж Мэтт бөвтнөв. Лесли тэр хоёр гудамд гарлаа.
- Манайд бүх ажлыг ерөнхий эрхлэгч удирддаг юм гэж Мэттийн даруухан ярьж эхлэхэд,


Top
   
PostPosted: Jul.04.16 11:44 pm 
Offline
Дархан Гишvvн
Дархан Гишvvн
User avatar

Joined: Apr.24.12 1:04 pm
Posts: 208
- Миний ойлгосноор та мистер Бейкер мөн биз дээ?
- Яг тийм. Дараачийн албан тушаал нь миний орлогч, дараа нь “Метро”, “Улс орны үйл явдал”, “Хилийн чанад дахь үйл явдал”, “Дээдсийн хүрээний мэдээ”, “Ном”, “Үл хөдлөх хөрөнгө”, “Аялал жуулчлал”, “Хоол хийх эрдэм” ... гээд өөр ямар ямар ч билээ, олон хэлтсийн редакторууд байдаг.
- Гайхалтай юм байна. “Вашингтон трибюн энтер прайзис” -д хэдэн хүн ажилладаг юм бэ, мистер Бейкер ээ?
- Таван мянга гаруй.
Тэр хоёр яг радакторын байрны дэргэдүүр өнгөрч явлаа.
- Шинэ мэдээний редакторууд энд сүүлийн үеийн мэдээ авчирдаг юм. Сонинд гаргах зургийг сонгож, ямар мэдээг аль нүүрт хэвлэхийг шийднэ. Бусад ажилтан нар гарчиг зохиож, сурвалжилгыг хянан засварлаж, бэлэн загварыг өрөх цехэд явуулна.
- Гайхаж баршгүй юм байна.
- Хэвлэх үйлдвэрт очиж үзэх үү?
- Тэгэлгүй яах вэ, би бүгдийг үзмээр байна.
Мэттийг хамар дороо нэг юм бөвтнөхөд нь,
- Уучлаарай, та юу гэв? гэсэнд,
- Би “сайхан хэрэг ээ” гэсэн юм гэжээ.
Тэр хоёр доош бууж, дараачийн байшин руу явлаа. Хэвлэх үйлдвэр хөл бөмбөгийн таван талбай нийлүүлсний дайтай талбай эзэлсэн дөрвөн давхар саруулхан сайхан байшин байлаа. Энд бүх ажлыг автоматжуулжээ. Гучин робот тэргэнцэр том том бүдүүн хуйлаа цаасыг зөөж, суурь машины дэргэд буулгаж байв.
- Хуйлаа цаас бүр хоёр мянга таван зуугаад фунт жинтэй байдаг юм. Дэлгэх юм бол найман миль урт тууз болно. Цаас суурь машин дотуур цагт хорин нэгэн милийн хурдтай нэвтэрч өнгөрнө. Тэргэнцрийн томоохон нь нэг зэрэг арван зургаан хуйлаа цаас зөөж чадна гэж Бейкер тайлбарлав.
Танхимд нэг ханын дагуу гурав гурав, бүгд зургаан суурь машин байлаа. Лесли, Мэтт хоёр сониныг хэрхэн цуглуулж, зүсэж, эвхэж, хэсэг хэсгээр нь хураан шахаж, хэвлэлийг жижиглэн худалдаалагч нарт хүргэдэг ачааны машинд ачиж байгааг үг дуугүй ажиглаж байлаа.
- Урьд гучин хүний хүч хүрэхгүй байсан ажлыг одоо ганц хүн уужуухан хийж чадна. Механикжуулалтын эрин үе шүү дээ гэж Мэтт Бейкерийн тайлбарлахад Лесли өөдөөс нь анхааралтай ширтээд,
- Бас орон тоо хорогдуулах эрин үе гэв.
-Та эдийн засгийн зарим мэдээ баримтыг сонирхох болов уу? Данс тооцооны дэвтрийг үзэж танилцмаар байна уу? Тэгвэл та өмгөөлөгч нар юм уу ерөнхий нягтлан бодохтой яривал дээр биз... гэж Мэтт хүйтэн хөндий өгүүлэв.
Мистер Бейкер таны зөв. Би үүнийг их сонирхож байна. Танай жилийн төсөв арван таван сая доллар хүрдгийг би мэднэ. Өдөр тутмын дугаар есөн зуун мянгаад хувь, ням гаргийн дугаар сая гаруй хувь хэвлэгддэг, зарлал жаран найман багана эзэлдэг юм байна лээ гэж Леслиг ярихад Мэтт гайхан өөдөөс нь ширтэж нүдээ анивчив. Посли үргэлжлүүлэн,
- Танай бүх сонины нийт хувь энгийн өдөр хоёр сая гаруй, ням гарагт хоёр сая таван зуун мянгаад байдаг. бузгай байна. Гэхдээ танайх дэлхий дээр хамгийн том сонин биш. Лондонд хоёр ийм сонин хэвлэгддэг. “Сан” дөрвөн сая хувь, “Дейли мирор” гурван сая хувь ... гэсэнд,
- Уучлаарай, таныг ийм их юм мэддэг гэж бодсонгүй ... хэмээн бөвтнөхөд,
- “Асахи симбун”, “Майнити симбун”, “Иомиури симбун” гурван сонин гардаг Японыг хэлээд яах вэ ... Та миний үгийг сонсож байна уу?
- Сонсож байна. Миний ихэмсэг зан гаргасныг минь уучлаарай.
- Санаа зовох юм байхгүй, мистер Бейкер ээ. Одоо миссис Портмены өрөөнд эргэж очъё.
Маргааш өглөө нь Лесли, Маргарет Портмен нар тав зургаан өмгөөлөгчтэй хамт “Вашингтон трибюн”-ний хурлын танхимд цугларлаа.
- Үнэ өртгийг ярилцъя гэж Лесли санал болгов.
Хэлэлцээ хэдэн цаг үргэлж дуусахад Лесли Стюарт Чеймберс "Банингтон трибюн энтерпрайзос" концерний шинэ эзэгтэй боллоо. Концернийг Лесли өөрийн анх санаснаас илүү үнэтэй худалдаж авчээ. Гэхдээ үүнд гол нь байгаа юм биш. Гол учир нь өөр зүйлд бий.
Бүх баримт гарын үсэг зурсны дараа Лесли Мэтт Бейкерийг урьж,
- Таны цаашдын төлөвлөгөөг асууж болох уу? гэсэнд,
- Би халагдана гэхэд нь Лесли гайхан,
- Яагаад? гэв.
- Таны нэр алдар олонд даанч ил. Хүмүүс тантай хамт ажиллах дургүй байдаг. Хүмүүс таны тухай ярихдаа “өрөвдөхийг мэддэггүй”, "ширүүн догшин” гэх мэтийн чимэг зүүхийг би олонтоо сонссон. Энэ хэдэн өдөр надад энд тэндээс толгой эргэмээр олон ажил санал болгож байлаа. Шилж сонгох юм мундахгүй байна. Тэгэхлээр эв зүйгээр салцгаая.
- Та энд хэдий хэр удаан ажилласан бэ?
- Арван таван жил.
- Тэгээд энэ бүхнээ салхинд хийсгэх гэж байгаа юм уу?
- Би хамаг юмаа салхинд хийсгэх гэсэн хэрэг биш. Даанч ...
Лесли өөдөөс нь тайван хараад,
- Та миний үгийг сонсоно уу. Би ч гэсэн “Трибюн” -ийг сайн сонин гэж боддог. Сайн дээр нь сайн болгож, дэлхийн шилдэг сонин болгох гэсэн юм. Таныг надад туслаач гэж гуйж байна.
- Үгүй, би ...
- Хагас жил. Та ердөө хагас жил эндээ үлд. Эхлээд би таны цалинг хоёр дахин нэмэгдүүлье.
Мэтт өмнөө зогсож байгаа хүүхнийг удтал шинжин ажиглав. Ямар ч яриагүй ухаантай хүүхэн юм. Бас гоо үзэсгэлэн төгс, нас залуу. Хэдий тийм боловч энд нэг жиг байна даа. Эс тийм бол яагаад цээж давчуу байх билээ.
- Эндхийн ажлыг хэн мэдэж удирдах вэ?
- Ерөнхий эрхлэгчээс өөр хэн байх билээ гэж Леслиг инээмсэглэн өгүүлэхэд Мэтт яагаад ч юм бэ, түүний үгийг үнэмшин итгэжээ.


Top
   
PostPosted: Jul.05.16 6:21 am 
Offline
Асуулт Самбарын Хvндэт Харуул
User avatar

Joined: Sep.21.09 1:02 pm
Posts: 6077
Location: Энд
Ингээд Лэсли Дэйна 2 учрах бололтой. Дэйна л Оливерийг унагах мэдээ бэлтгэх бх даа. Гэхдээ Сиднигийн номнууд үргэлж нэг сайхан залуу, хүүхэн 2 бие биедээ дурлаад аз жаргалтайгаар төгсдөгсөн. Тэр сайхан залуу нь хаанаас гарч ирэх юм бол доо?

Баярлалаа :wd: :wd:

_________________
:wink:


Top
   
PostPosted: Jul.05.16 12:38 pm 
Offline
Төгөлдөр гишvvн
Төгөлдөр гишvvн

Joined: May.28.14 3:02 pm
Posts: 86
Баярлалаа улам сонирхолтой болж бн.


Top
   
PostPosted: Jul.05.16 1:01 pm 
Offline
Дархан Гишvvн
Дархан Гишvvн
User avatar

Joined: Apr.24.12 1:04 pm
Posts: 208
Заик, нөгөөдөр буюу 7-оос 10 хоног хөдөө явах боллоо доо, явахаасаа өмнө дуусгаж амжихгүй шинжтэй, ном талдаа л орж байгаа. Явталаа заваараа аль болох их оруулахыг хичээнээ, сорриииии


Top
   
PostPosted: Jul.06.16 12:08 am 
Offline
Дархан Гишvvн
Дархан Гишvvн
User avatar

Joined: Apr.24.12 1:04 pm
Posts: 208
Арван хоёрдугаар бүлэг.
Тэр нэгэн тэсрэлтээс хойш зургаан cap өнгөрөв. Дейнагийн тархи хөдөлж, хавирга нь цуурч, бугуй нь хугарч, олон хөх няц болоод амь насанд нь өлзийтэй өнгөрчээ. Иованы хөл бяцарсан ч гэсэн бусад талаар энд тэнд шалбарч хавдсаныг эс тооцвол гайгүй өнгөрсөн байна. Мэтт Бейкер Дейнаг нэн даруй буцаж ир гэж тушаасан боловч сайх хэрэг явдлаас хойш Дейнагийн энд үлдэх гэсэн шийдвэр зориг нь улам батажсан байна.
- Энэ хүмүүс дэндэнэ гэхэд бүр дэндэж байна. Би эднийг зөнд нь орхиод явж болохгүй. Таныг буцаж ир гэж шахаад байвал би ажлаасаа халагдана гэж Дейнаг хэлэхэд,
- Шахан сүрдүүлж байгаа юм уу? гэв.
- Ай даа ... гэсэнд Мэтт пар хийтэл инээд алдаад,
- Тэгнэ гэж мэдсэн юмаа. Хэн ч байсан, намайг шахан сүрдүүлэхийг би хүлцэхгүй. Ойлгов уу? гэхэд нь Дейна дуугарсангүй.
- Амралтын чөлөөгөөр ирвэл яасан юм бэ? гэж Мэттийг лавлахад,
- Надад ямар ч амралт хэрэггүй гэж бүсгүй бөвтнөлөө.
Харилцуурт гүнзгий шүүрс алдах сонстов.
- За яах вэ, Дейна. Наанаа үлдвэл үлд. Харин ...
- Юу гэж?
- Болгоомжтой байна гэж амла.
Гадаа гудамжинд пулемёт тачигнах сонстож байлаа.
- Амлая.
Хотод өдөр шөнийн эргэлтэд байлдаан тасарна гэж байхгүй. Дейна унтаж чаддаггүй байлаа. Бөмбөг тэсрэх бүр нь бас нэг байшин нурж, бас нэг айлынхан орох оронгүй болж, дахиад олон хүн алагдаж, шархтаж байна гэсэн үг.
“Вашингтон трибюн’’-ний зураг авах бригад өглөө эртлэн ажилдаа гарав. Бас нэг их бууны сумын тэсрэлтийн чимээ намдахыг хүлээж байгаад Бенн Албертсон Дейнад толгой дохиж,
- Арван секунд үлдлээ гэв.
- Би бэлэн байна.
Беннийг дохио өгөхөд эвдэрхий балгас руу харж зогссон Дейна эргэж, зураглах аппаратын өөдөөс хараад,
- Энэ хот аажмаар газрын хөрснөөс арчигдаж байна. Цахилгаан тасарсан учир энэ хот сохорч, радио, телевизийн студи ажиллахгүй болсон учир дүлий болж, нийтийн тээвэр үйлчилдэггүй учир хөлгүй болоод байна ... гэж ярив.
Дэлгэц дээр яс төмөр нь зэвэрсэн дүүжинтэй, бүх тоглоом нь эвдэрсэн хүүхдийн тоглоомын талбай гарав.
Урьдын сайн цагт энд өөр янзын амьдрал буцалж, энд хүүхэд багачууд тоглож, цангинатал инээлдэх чимээ нь агаарт түгж байдаг сан.
Их бууны нүргээн улам ойртож, гэнэт агаарын түг шүүрийн дохио хангинасан боловч хэн ч сандарсангүй. Хүмүүс юу ч болоогүй юм шиг явган замаар тайван алхалцгааж байлаа.
- Та нар түгшүүрийн дохио хангинахыг сонсож байна уу. Дахиад л агаарын түгшүүрийн дохио өгч байгаа нь энэ. Нэн даруй зугтаж, нуугдахыг сануулж байна. Гэвч Сараево хотын оршин суугчид айх аюулгүй байж болох тийм газар байхгүй гэдгийг аль хэдийн ойлгоод амиа хамгаалах чадваргүй болжээ. Чадах нэг нь аль хэдийн орон гэр, эд хөрөнгөө орхиод улс орноо орхин гадаадад дүрвэн зайлсан байна. Энд үлдсэн хүмүүсээс амь үрэгдсэн нь даанч олон. Үгээгүй гуйланчин болох уу, үхэх үү гэдгийн нэгийг шилэх хэрэгтэй аймшигт цаг. Удахгүй түр эвлэрлийн хэлэлцээр байгуулах сураг байдаг боловч энэ нь одоогоор сураг төдий байна. Энэ нутагт энх амгалан цаг ирдэг болов уу? Хэдийд тийм цаг ирэх бол? Хүүхэд багачууд хэзээ нэгэн цагт зоориноос гарч, энэ талбайд ирж тоглох болов уу? Үүнийг товтой мэдэх хүн алга. Хоосон найдлага үлдэж, юу юугүй горь тасрах гэж байна. WTE-д зориулан Сараево хотоос Дейна Эванс сурвалжилгаа хийлээ.
Зураглах аппаратын улаан гэрэл унтрав.
- Аль вэ, эндээс бушуухан зайлцгаая гэж Беннийг хэлэхэд шинэ зураглагч Энди Казарес тоног төхөөрөмжөө яаран хурааж эхэллээ.
Явган зам дээр нэгэн жаал хөвгүүн хөшсөн юм шиг хөдлөлгүй зогсоод Дейнагаас нүд салгалгүй ширтэн байв. Хир даг болсон уранхай ноорхой хувцастай, уранхай гуталтай ердийн нэг тэнэмэл золбин хүүхэд. Хар халтар нүүр дээрх хүрэн нүд нь хийтэй юм шиг гялалзана. Баруун гаргүй аж.
- Сайн уу! гэж Дейнаг инээмсэглэн өгүүлэхэд хөвгүүн дуугарсангүй. Бүсгүй одоо яах вэ дээ гэсэн шиг дал мөрөө хавчаад Бенн тийш эргэж,
- Явцгаая гэлээ.
Хэдэн минутын дараа тэд “Холидей инн” зочид буудалд эргэж ирэв. Зочид буудал өөр өөр улс орны янз бүрийн үндэстэн ястны зүсэн зүйлийн сурвалжлагч нараар пиг дүүрчээ. Тэд нар өрсөлдөгч гэж тооцогддог ч гэсэн нөхцөл байдлын эрхээр, байнга аюул заналхийлж байдаг болохоор нэгдэн нягтарч, бие биедээ туслахад хэзээд бэлэн байдаг болжээ. Одоо шинэ сониноо ярилцаж байлаа.
- ...Черногорид бослого гарчээ...
- Вуковарыг дайран довтолсон байна ...
- Петрово тосгоны эмнэлгийн чанх дээрээс бөмбөг унасан гэнэ ...
Жан-Поль Юбер өөр ажилд томилогдон яваад өгсөн учир Дейна түүнийг маш их үгүйлж байлаа.
Нэгэн өглөө Дейна зочид буудлаас гарч ирээд гудам жинд нөгөө гаргүй жаал хөвгуүний зогсож байхыг харав. Йован машиныхаа хаалгыг онгойлгоод,
- Өглөөний амгаланг айлтгая, хатагтай гэв.
- Өглөөний мэнд, Йован гэж Дейна хайхрамж муутай хариулаад хөвгүүний дэргэд очиж,
- Сайн байна уу гэсэнд хөвгүүн дуугарсангүй. Дейна Йованд хандан,
- Словен хэлээр “өглөөний мэнд” гэхэд юу гэдэг юм бэ? гэж асуусанд хөвгуүн жолоочийн өмнөөс,
- “Добрей утро" гэдэг юм гэж хариулав.
- Чи англи хэл мэддэг юм уу? гэж Дейнагийн гайхан асуухад,
- Магадгүй гэжээ.
- Нэр чинь хэн бэ?
- Кемаль.
- Кемаль чи хэдэн настай вэ? гэсэнд ноорхой хүү хариу хэлэлгүй цааш эргэн яваад өгөв.
- Танихгүй улсаас айж байгаа юм гэж Йованыг санаа алдан өгүүлэхэд,
- Айх нь зөв. Айж явбал аминд хэрэгтэй. Би ч айдаг гэж Дейна бас шүүрс алдан өгүүлэв.
Хэдэн цагийн дараа машин зочид буудалд эргэж ирэхэд Кемаль хөвгүүн үүдний дэргэд хүлээж байгаад Дейнаг машинаас буунгуут,
- Арван хоёртой гэхэд нь,
- Юу гэнээ? гэж гайхан лавласнаа сая мартсанаа санаж,
- Аа ойлголоо гэв.
Арван хоёртой гэхэд дэндүү жижигхэн биетэй юм. Дейна хөвгүүний хоосон ханцуйг хараад яагаад гаргүй болсон юм бэ гэж асуух гэснээ түдгэлзэж,
- Кемаль чи хаана суудаг вэ? Бид чамайг хүргэж өгөх үү? гэсэнд хөвгүүн омог бардам байдалтай дал мөрөө ёвгосхийлгэчихээд цааш одов.
- Яасан хүмүүжилгүй нусгай вэ! Ахмад хүмүүсийг хүндэтгэх сэтгэлгүй юм! гэж Йованыг үглэхэд,
- Ахмад хүнийг хүндэтгэх сэтгэлээ гартайгаа хамт алдсан байж болох юм даа гэж Дейна аяархан дуугарав.
Орой нь зочид буудлын хоолны танхимд сурвалжлагч нар сүүлийн үеийн шинэ сониныг хөөрөлдөв.
- НҮБ ашгүй нэг юм оролцох болжээ! гэж Габриелла Орси гэдэг сурвалжлагч эмэгтэй баярлан өгүүлэв.
- Аль хэдийн тэгэх болсон юм.
- Миний бодоход хэтэрхий оройтсон байна.
- Алаан хядааныг эцэс болгох гэж оролдоод үзэхэд хэзээ ч оройтохгүй гэж Дейна эсэргүүцэв.
Маргааш өглөө нь телетайпаар хоёр мэдээ ирлээ. Нэг нь АНУ ба НҮБ-ын хооронд байгуулсан гэрээний тухай. Нөгөө нь Сараевогийн “Эрх чөлөө” сонины газрын байшинг бүрмөсөн эвдэж сүйтгэсэн тухай.
-Вашингтоны сурвалжлагч нар гэрээний тухай мэдээлэл өгнө биз. Хэдүүл “Эрх чөлөө” сонины тухай сурвалжилгаа явуулъя гэж Дейна Беннд хэллээ.
Дейна урьд “Эрх чөлөө” сонины газар байшингийн эвдэрхий балгасны дэргэд зогсож байв. Зураглах аппаратын улаан гэрэл аслаа.


Top
   
PostPosted: Jul.06.16 12:09 am 
Offline
Дархан Гишvvн
Дархан Гишvvн
User avatar

Joined: Apr.24.12 1:04 pm
Posts: 208
- Энд өдөр болгон олон хүн үхэж үрэгдэж, байшин барилга үнс балгас болж байна. Энэ байшинг хүнээр зүйрлэвэл баатрын ёсоор амь үрэгдсэн юм. Энд Сараевогийн “Эрх чөлөө” гэдэг ганц бие даасан сонин хэвлэгддэг байлаа. Сонины ажилтан нар" үнэнийг хэлэхээс айдаггүй байжээ. Байшин нь бөмбөгт оногдож нурсны дараа сонины ажилтан нар зооринд ороод ажлаа үргэлжлүүлж байв. Тус хотод сонины мухлаг нэг ч байхгүй болсны дараа сонины ажилтан нар өөрснөө гудамжинд гарч сониноо худалдаж байв. Эдний сонин эрх чөлөөнд уриалдаг байлаа. ”Эрх чөлөө” сонин мөхсөнөөр эрх чөлөөгөө олох бас нэг найдлага мөхлөө.
Мэтт Бейкер дэлгэцээс нүд салгалгүй ширтэн ганц үг газар унагахгүй гэсэн шиг чих тавин чагнаж байв. Тэгээд орлогч тийшээ эргэж,
- Энэ хүүхэн сайн байна шүү, чөтгөр алгад! Дейна Эванст өөрийн хиймэл дагуулын нүүдлийн телевизийн станц худалдаж авах заалт нэн даруй өгөгтүн. Түргэлж үзээрэй! гэв.
- За, эрхэм ээ.
Дейнагийн өрөөнд урилгагүй зочин ирсэн байв. Хурандаа Гордан Дивьяк зөөлөн сандалд жишимгүй налайж суугаад бүсгүйг орж очиход хүндлэн босох янзгүй байлаа. Дейна үүдний тэнд зогтусан зогсож,
- Манайд зочин ирсэн гэж надад хүн хэлээгүй юмсан гэсэнд хурандаагийн товчин хар нүд зэвүүн жартайж,
- Энэ бол найрсаг айлчлал биш: “Эрх чөлөө" сонины тухай таны сурвалжилгыг би үзсэн гэв.
- Тэгээд юу гэж?
- Таныг сүүлийн үеийн мэдээ дамжуулж бай гэж манай оронд ирэхийг зөвшөөрсөн болохоос биш, өөрийн санал бодлыг ярьж бай гээгүй!
- Би ерөөсөө ...
- Миний үгийг битгий тасал! Эрх чөлөөний тухай таны ойлголт минийхтэй таарахгүй байна. Ойлгов уу?
- Үгүй. Миний бодоход ...
- Тэгвэл мисс Эванс танд учрыг тодорхой тайлбарлаж өгөхийг зөвшөөрч соёрхоно уу. Та бол манай орны зочин төдий. Өөрийн засгийн газрын тусын тулд тагнуул хийдэг байж болзошгүй ...
- Би тэгээгүй...
- Таныг дуугүй сонсож бай гэж хэлсэн шүү! Бид энд тоглоом тоглож байгаа юм биш гэдгийг би танд нисэхийн буудал дээр сануулсан. Дайн болж байна. Тагнуул хийж байгаа нь илэрсэн аливаа хүнийг дайны цагийн хуулиар шүүн шийтгэнэ.
Түүний намуухан мөртөө хүйтэн зэвүүн дуунаас үс өрвийж, яс хавтаймаар байв. Хурандаа өндийж,
- Энэ бол сүүлчийн сануулга гэв.
Дейна хурандаа Дивьякийн араас ширтэв. “Чамаас айхгүй! Яасан ч айхгүй! Амныхаа зоргоор донгосвол донгосож бай” гэж Дейна дотроо бодсон боловч үнэндээ бол үхтэлээ айсан байжээ.
Асар удалгүй Мэтт Бейкерээс илгээлт ирсэн нь том гэгчийн хайрцагтай шоколад, чихэр, овьёос-самрын нэвс, лаазалсан мах зэрэг хүнсний зүйл байв. Дейна хайрцагтай юмыг дааж ядан чирч үүдний танхимд оруулж ирээд мэргэжил нэгт нөхөдтэйгөө өгөөмөр сэтгэлээр хуваав.
- Ёстой сайн дарга юм аа! гэж Сатоми Асакийг атаархсан янзтай өгүүлэхэд,
- Намайг "Вашингтон трибюнд” ажилд оруулж өгөх арга юу байна? гэж Хуан Сантос наргиан болгон өгүүлэв.
Кемаль өгөрших шахсан нэг муу хүрмээр биеэ ороогоод зочид буудлын гадаа хүлээдгээрээ хүлээж байв.
- Өглөөний мэнд, Кемаль аа гэсэнд жаал хөвгүүн дуугарсангүй, Дейнаг духайн ширтэж ажиглан байв.
- Би дэлгүүрт очлоо. Надтай хамт явах уу? гэсэнд бас дуугарсангүй. Дейна тэсгэл алдан,
- За тэгвэл өөр янзаар үзье гээд "лендровер” машины арын хаалгыг онгойлгон,
- Машинд ороод суу! Шалавла! гэсэнд хөвгүүн шийдэж ядсан байдалтай дороо хэсэг хавьчсанаа машин тийш очиж эв хавгүйхэн суув.
- Хувцас худалддаг дэлгүүр олдох уу? гэж Йованаас асуусанд,
- Нэг байдгийг мэднэ гэв.
- Тийшээ очицгооё.
Йован мөн л сурсан зангаараа огцом ухасхийв. Дейна жаахан сэхээ аваад,
- Кемаль чиний аав, ээж бий юу? гэсэнд хөвгүүн толгой сэгсрэв.
- Чи хаана суудаг вэ? гэсэнд Кемаль дал мөрөө ёвгосхийлгэснээ гэнэт өмгөөлөн хамгаалахыг хүсэх мэт ойртож суулаа
Тэд Сараевогийн хуучин зах зээл Баскарсид нүд ирмэхийн зуур хүрэв. Байшингийн нүүрэн тал нь бөмбөгт оногдож эвдэрсэн боловч дэлгүүр нь онгорхой байлаа. Дейна Кемалийг хөтлөн дотогш оров.
- Хатагтай та юу худалдаж авах вэ? хэмээн худалдагчийг асуухад,
- Найздаа хүрэм авна. Барагцаалбал үүнд таарах хэмжээнийх... гээд хөвгүүнийг заасанд,
- Ийшээ орно уу гэлээ.
Хүүхдийн хувцасны тасагт эрэгтэй хүүхдийн хэдэн хүрэм байв.
- Кемаль чамд аль нь аятайхан санагдаж байна вэ? гэж Дейнагийн асуухад хөвгүүн дуугарсангүй.
- Бид хүрнийг нь авъя. Бидэнд бас өмд, гутал хэрэгтэй гэж бүсгүй хэлэв.
Хагас цагийн дараа Кемальд бүрэн шинэ хувцас өмсгөлөө. Хөвгүүн урьдын адил нэг ч үг дуугарахгүй, машинд айсан хулгана аятай годхийн орж, арын суудал дээр суулаа.
- Хэл чинь татчихсан юм уу? Ядахдаа баярлалаа гэж хэлдэг болоосой! гэж Йованы унтууцахад Кемаль хүү югаруулан уйлж эхэллээ. Дейна хөөрхий хүүг аргадан тэвэрч,
- Зүгээр, зүгээр. Удахгүй юм бүхэн сайн сайхан болно, дүү минь гэв.
Энэ дайн хүүхэд багачуудыг яасан муухай зовоож байна аа?!
Зочид буудалд эргэж ирсний дараа Кемаль хүү уруу царайлан уруулаа жимийсэн чигтээ яваад өгөв.
- Ийм хүүхдүүд хаана суудаг юм бэ? гэж Дейнаг асуухад,
- Гудамжаар тэнүүчилж явдаг юм даа, хатагтай. Сараевод орох орон, оочих аягагүй олон зуун өнчин өрөөсөн хүүхэд бий... гэж Йован хариулав.
- Эд нар яаж шуу амь зуудаг юм бэ? Юу иддэг юм бэ?
- Мэдэхгүй юм даа, хатагтай.
Маргааш нь Кемаль шинэ хувцсаа өмсөж ирээд Дейнаг гадаа хүлээж байлаа. Их голдуу хар халтар байдаг нүүрээ цэвэрхэн болтол угаажээ.
Хоолны үед сурвалжлагч нар найрамдлын гэрээг сахин биелүүлэх болов уу, үгүй болов уу гэдгийг шүүн хэлэлцэж бөөн яриа болов. Дейна профессор Младек Стактай дахин уулзаж, энэ тухай юу гэж бодож байгааг нь асууж мэдэхээр шийдлээ.
- Хатагтай тантай уулзсандаа баяртай байна. Таны сайхан сурвалжилгын тухай сонссон. Даанч ... гээд хүндээр санаа алдаж, цахилгаан байхгүй, телевизээр харж чадаагүй минь тоогүй гэв. Танд юугаар тус болж чадах байна вэ?
Профессор энэ завсар улам турж эцээд хүний сүг сүүдэр мэт болжээ.
- Найрамдлын шинэ гэрээний талаар профессор таны санал бодлыг асууж мэдэх гэсэн юм.
Профессор Стака сандлын түшлэг налан гэдийгээд бүсгүйн өөдөөс хэсэг бодлогошрон ширтэв.
- Эндээс олон мянган бээрийн алс тэртээ, Огайо муж улсад шийдвэр гаргаад хэлэлцээнд оролцогчид нь яагаад ч юм бэ, тэр шийдвэрээ Сараевогийн ирээдүйн хувь заяанд нөлөөлөх ёстой гэх нь сонин байна.
- Гуравласан засаг захиргааны талаар хэлэлцэн тохирсон. Лал, хорват, серби гурван ерөнхийлөгч сонгоно. Энэ нь юм болох болов уу, профессор та юу гэж бодож байна вэ? гэвэл профессор хөмсөг зангидан бодолхийлээд,
- Та ид шидийн гайхамшигт итгэдэг бол болох юм биз дээ. Арван найман үндэсний хууль тогтоох хурал, дээр нь орон нутгийн захиргааны зуун арван тэргүүн байна гэдгийг сэтгэлдээ төсөөлөөд үзэгтүн. Энэ чинь эх захгүй холион бантан гэсэн үг! Америкчуудын хэлдгээр “албан хүчээр гэрлүүлсэнтэй” адил. Буу тулгаж байгаад. Аль нь ч автономит эрхээсээ татгалзахыг хүсэхгүй байна. Дор дороо өөр өөрийн туг далбаа, сүлд тэмдэг, мөнгөн тэмдэгттэй байхыг шаардаж байна. Хүчээр тулгасан найрамдлын гэрээ сайн юманд хүргэхгүй.
Дейна Эванс ердийн нэг сурвалжлагч байснаа аажмаар дэлхий дахинд алдартай домогт хүн болж хувирав. Утга учиргүй, шударга биш дайныг нэн даруй зогсооё гэсэн халуун цогт уриалга нь орон бүхний эгэл ард түмний сэтгэл зүрхэнд цуурайлж байлаа. Дейна бол хөндлөнгийн ажиглагч бус, өөр хоорондын зөрчил тэмцэлд тарчлан зовсон Югославын ард иргэдэд энх амгалан, эрх жаргалыг чин сэтгэлээсээ хүсэж байгаа хүн юм байна гэдгийг хэн бүхэн ойлгож байлаа.


Top
   
PostPosted: Jul.06.16 12:10 am 
Offline
Дархан Гишvvн
Дархан Гишvvн
User avatar

Joined: Apr.24.12 1:04 pm
Posts: 208
Мэтт Бейкерт бусад студиэс утасдаж, Дейнагийн сурвалжилгыг өөрсдийн сувгаар нэвтрүүлэх зөвшөөрөл өгөхийг хүсэх болов. Ийм богинохон хугацаанд жинхэнэ мэргэжлийн сэтгүүлч болж чадсан бүсгүйн төлөө Бейкер чин сэтгэлээсээ баярлаж байв.
Дейна одоо өөрийн мэдэлд хиймэл дагуулын нүүдлийн телевизийн станцтай болсон тул өглөөнөөс орой болтол амсхийх чөлөөгүй ажилтай байдаг болов. Одоо Югославын хиймэл дагуулын харилцааны царай харах хэрэггүй болжээ. Бенн тэр хоёр ямар сэдэв дээр ажиллахаа ярилцаж шийддэг байв. Дейна, Бенн, Энди гурав гудамжинд гарч, дэвсгэр болгоход хэрэгтэй гэрэл зураг авч, сүүлд нь Дейна тайлбар хавсаргаад Вашингтонд илгээдэг байлаа.
Сурвалжлагч нар хоолны үеэр зочид буудлын гуанзанд цугладаг заншилтай. Сурвалжлагч нар хоолонд муугүй улс байдаг болохоор хоол зөөгч нар шинэ шинэ хоол хойно хойноос нь угсруулан авчирч өгнө. Танхимд Би-би-си-гийн сурвалжлагч Родерик Манн орж ирээд Ассошиэйтед Пресс агентлагийн ээлжит мэдээг уншин сонгох болов.
- Бүгдээрээ сонсож байгаарай! гээд чанга дуудан уншсан нь,
- WTE-гийн гадаад дахь сурвалжлагч Дейна Эвансын сурвалжилгуудыг дэлхийн бараг бүх телевизийн студи шинэ мэдээний нэвтрүүлэгтээ оруулсан байна. Мисс Эванст нэр хүндтэй Пигодын шагнал олгуулахаар нэрийг нь дэвшүүлжээ ...”
- Бид мөн ч азтай улс юмаа. Алдар цуутантай эн чацуу юм шиг энгийн харилцаж сууна гэдэг их завшаан шүү! гэж хэн нэгэн нь егөөдөх маягтай жуумалзан өгүүлэв. Тэгээд Дейнаг орж ирэхэд бүгд нэгийг хүлээн чимээгүй боллоо.
- Бүгдэд мэнд! гэж бүсгүй хөгжилтэй мэндлээд,
- Өнөөдөр надад энд хооллох зав алга. Хувиа аваад явбал болох уу? гээд хэдэн хачиртай талх цаасанд боож аваад
явуут салахын мэнд мэдэж, яаран гарч одов. Үлдсэн хүмүүс бүгд хойноос нь ширтээд хоцорлоо.
Жаал хөвгүүн гадаа хүлээж байв.
- Сайн уу, Кемаль аа! гэхэд дуугарсангүй.
- Машинд суу! гэсэнд жаал хөвгүүн годхийн арын суудал дээр суув. Дейнаг хачиртай талх өгөхөд хөвгүүн түргэн зуур үмхэж, зажлахгүй шахам залгиж, хоёр хазаад дуусгав. Дейна бас нэг зүсэм талх өгөөд,
- Битгий яар. Чамаас наадахыг чинь булаах хүн байхгүй гэв.
- Хаашаа явах вэ? гэж Йованы асуухад Дейна Кемаль тийш эргэж,
- Одоо хаачих вэ? гэсэнд хөвгүүн учрыг ойлгоогүй бололтой, өөдөөс нь дуугүй ширтэв.
- Бид чамайг гэрт чинь хүргэж өгье. Чи хаана суудаг вэ? гэсэнд хөвгүүн толгой сэгсрэв.
- Бид чиний хаана суудгийг мэдэж авах хэрэгтэй байна.
Хорин минутын дараа тэд Мильяскийн хөвөөнд бараг тулж очоод том том хатуу цаасан хайрцгаар оромж барьсан талбайд зогслоо. Эргэн тойрон хог новш овоолгоотой байв. Дейна машинаас буугаад,
- Энэ чиний гэр юм уу? гэсэнд хөвгүүн дуртай дургүй толгой дохив.
- Энд олон хүүхэд байдаг уу? гэсэнд хөвгүүн дахин толгой дохив.
- Би чиний тухай, чамтай адил хүүхдүүдийн тухай ярих гэсэн юм гэсэнд,
- Хэрэггүй гэв.
- Яагаад?
- Цагдаа нар ирээд биднийг бариад авна. Тэгээд эндээс аваад явна. Хэрэггүй.
- За тэгвэл чиний хэлснээр болог. Ярихгүй гэж Дейна шүүрс алдан өгүүлэв.
Дейна маргааш өглөө нь зочид буудлаас гарлаа. Дейнаг өглөөний цайнд ирэхгүй болохоор Италийн “Алтре стасьоны” сурвалжлагч Габриелла Орси гайхан,
- Дейна хаачсан бэ? гэсэнд,
- Яваад өгсөн. Тусгай байшин хөлсөлж авсан. Ганцаараа байх юм гэнэ лээ гэж Родерик Манн хэлэв.
- Бид ч гэсэн тусгайдаа суухыг хүсэх сэн. Биднийг тоохгүй орхиод явж байгаа юм уу даа? гэж Николай Петров дургүйцэн өгүүлэв. Бусад нь түүнтэй санал нэг байгаа бололтой.
Маргааш нь Дейнагийн нэр дээр бас нэг том илгээлт ирлээ.
- Дейна өөрөө энд байхгүй. Тэгэхлээр бид жаахан найрлавал яасан юм бэ? гэж Петровыг санал болгоход,
- Мисс Эванс илгээлтээ авхуулахаар хүн явуулна гэсэн гэж үүдний харуул хэллээ. Удалгүй Кемаль хүрч ирээд хайрцгийг авч одов.
- Тэр хүүхэн юмаа бидэнтэй хуваахаа больжээ. Хүн алдар нэртэй болохоороо зан нь муухай эвдрэх юм даа гэж Хуан Сантос амандаа үглэв.
Дараагийн хэдэн долоо хоног Дейна эфирт тогтмол гарч байсан боловч зочид буудалд үзэгдсэнгүй. Сурвалжлагч нарын зэвүүцэх нь улам ихэсч байлаа. Хоолны үед Дейнагийн их зантай болсныг шүүн хэлэлцдэг байв. Нэг сайхан өдөр бүсгүйн нэр дээр бас нэг илгээлт ирэхэд Петров хаалганы харуулын дэргэд очиж,
- Мисс Эван илгээлтээ авхуулахаар хүн явуулсан уу? гэж лавласанд,
- Тиймээ, эрхэм ээ гэв. Петров гуанзанд яаран очиж,
- Хаалгачийн тэнд бас нэг илгээлт ирсэн байна. Түүнийг нь нэг хүн ирж авах ёстой. Бид хэн ирж авахыг нь ажиж байгаад мисс Эванст түүний тухай юу бодож байгаагаа хэлээд явуулбал яасан юм бэ? гэв.
Олонх нь энэ саналыг сайшаан дүнгэнэлдэв. Кемалийг зочид буудалд ирэхэд,
- Чи мисс Эвансын илгээлтийг авахаар ирж байгаа юм уу? гэж Николайн асуухад хөвгүүн толгой дохив.
- Мисс Эванс бидэнтэй уулзъя гэсэн юм. Бид чамтай хамт явна гэхэд нь Кемаль өөдөөс нь гайхан ширтэж, дал мөрөө хавчив.
- Бид чамайг хүргэж өгнө. Зам заагаад өгөөрэй гэж орос эр хэллээ.
Удалгүй хүнгүй гудамжаар хэдэн машин цувлаа. Хотын захад бөмбөгдүүлсэн хуучин байшин байв. Кемаль энд зогс гэж дохио өгөв.
- Түрүүлж очоод илгээлтийг нь аваачиж өг. Бид мисс Эвансын толгой дээрээс гэнэт орж гайхуулна гэж Николай хэлэв.
Кемалыг байшинд орохыг хүлээж байгаад сурвалжлагч нар үүд онгойлгон бөөнөөрөө дотогш ороод гайхан мэлрэв. Өрөөгөөр дүүрэн янз бүрийн насны өөр өөр үндэс ясны хүүхэд пиг дүүрэн байлаа. Ихэнх нь тахир дутуу аж. Ханын дагуу арав гаруй цэрэг ор тавьсан байлаа. Дейна сая ирсэн бэлгийг хүүхдүүдэд тараан өгч байснаа чимээ сонсоод гайхан нүд нь их болж,
- Та нар ... та нар яаж байгаа улс вэ? гэлээ.
Родерик сэтгэл нь зовсон байдалтай олон хүүхдийг тойруулан хараад,
- Уучлаарай, Дейна. Бид эндүүрсэн байжээ. Уг нь бид бодохдоо ... гэж бөвтнөхөд нь Дейна түүний өөдөөс ялимгүй доогтой мушийн инээмсэглээд,
- Ойлгож байна. Харж байгаа биз дээ, эд нар өнчин өрөөсөн хүүхдүүд.Эдэнд орох орон байхгүй, эднийг хэн ч тоож анхаардаггүй. Олон хүүхдийг эмнэлэгт хэвтэж байхад дээрээс нь бөмбөг унасан байна. Хэрэв цагдаа нар энэ хөөрхийсийг олох юм бол асрамжийн газар гэдэгт аваачаад эд нар эрт орой нэгэн цагт өлбөрч осгож үхнэ. Энд үлдсэн ч ялгаагүй мөн л үхнэ. Би эд нарыг яаж гадаадад гаргадаг юм билээ гэж бодоод олигтой арга олохгүй байна ... гээд сэтгүүлчдийг тойруулан харж: -Та нар нэг арга олох юм биш үү? гэж царайчлан шивгэнэх тооны өгүүлэв.
- Миний толгойд нэг бодол төрлөө. Өнөөдөр Улаан Загалмайн нисэх онгоц Парис орохоор ниснэ. Нисэгч нь миний найз ... гэж Манн алгуурхан өгүүлэв.
- Та тэр найзтайгаа ярьж өгөх юм уу? хэмээн Дейна горьдон асуув.
- Яриад үзье гэсэнд Петров эсэргүүцэж,
- Байзаарай! Бид энэ хэрэгт оролцох эрх байхгүй. Биднийг Сараевогоос хөөгөөд явуулна гэхэд нь,
- Энэ танд огт хамаагүй. Бид өөрснөө бүгдийг зохицуулна гэж Манн хэллээ.
- Би эсэргүүцэж байна. Бид бүгдэд гай түйтгэр болно гэж Петров өөрийнхөөрөө зүтгэв.
- Хүүхдүүдийг яах вэ? Тэдний үхэх, сэхэхийг шийдэх асуудал тулгараад байна шүү дээ гэж Дейна хэллээ.
Өдөр нь Родерик Манн Дейна дээр дахин ирж,
- Би найзтайгаа ярилаа. Өнчин өрөөсөн хүүхдүүдийг Парист дуртайяа аваад очъё. Тэнд айх аюулгүй болно гэж байна. Родерик өөрөө хоёр хүүтэй гэнэ гэхэд нь,
- Ай Тэнгэр, үнэн юм биз дээ?! Таны ачийг яаж хариулахаа мэдэхгүй байна! гэж Дейна уулга алдав.
Оройн найман цагт Улаан Загалмайн тэмдэгтэй мухлагт машин нөгөө эвдэрсэн байшингийн дэргэд очлоо. Жолоочийг гэрлээ анивчуулахад Дейна харанхуйг ашиглан хүүхдүүдийг машинд суулгаж эхлэв.
Нэн удалгүй мухлагт машин Бутмир нисэх буудалд очлоо. Нисэх буудал түр хаагдаад гагцхүү хүмүүнлэгийн тусламж авчирч, хүнд шархтсан хүмүүсийг аваачдаг Улаан Загалмайн нисэх онгоцонд нээлттэй байжээ.
Эвдэрхий байшингаас нисэхийн буудал хүрэх энэхэн аялал Дейнагийн энэ насандаа үзээгүй холын аялал шиг санагдав. Тэгж тэгж өмнө нь гэрэл үзэгдлээ.
- Бид бараг хүрээд ирлээ гэж хүүхдүүдийн сэтгэлийг зассанд Кемаль гарыг нь чанга атгав.
- Бүгд сайн сайхан болно. Та нарыг анхааран халамжилна гэж Дейна батлан өгүүлэв.
Дейна Кемалийг яасан их санах бол!
Харуулын хүн мухлагт машиныг оруулж, хүнд машин далавч, их бие дээрээ улаан загалмай тэмдэгтэй тээврийн нисэх онгоцны дэргэд очиж зогсов. Дэргэд нь зогсож байгаа нисэгч нь Дейнаг яаруулж,
- Бушуулаарай. Та хаашаа алга болчихдог хүн бэ? Бид нислэгийг хорин минутаар хойшлуулаад байна гэв.
Дейна хүүхдүүдийн онгоцонд суухад яаран туслав. Хамгийн сүүлд Кемаль суулаа.
- Би тантай дахиж уулзах болов уу? гэж хөвгүүн бөвтнөөд уруул нь өмөлзөн байв.
- Заавал уулзана гэж Дейна шивгэнээд хөвгүүнийг чанга тэвэрч, амандаа залбирал уншин:
- За бушуухан орж суу гэлээ.
Онгоцны хаалга хаагдаж, хөдөлгүүр нь ажиллаж эхлээд онгоц хөөрөх зурвас тийш хөдлөв. Дейна, Манн хоёр асар том онгоцыг агаарт хөөрсний дараа сая буцлаа. Мухлагт машины жолооч нь,
- Та их сайн хүүхэн юмаа. Би урьд өмнө... гэж сэтгэл догдлон өгүүлэв.
Машины тоормос чийхрэх сонстоход нь гурвуул эргэж харвал хурандаа Гордан Дивьяк үсрэн буугаад нисэх онгоцны далд орж байгаа тэнгэрийг ширтэн байв. Хажууд нь орос сурвалжлагч Николай Петров зогсож байлаа.
- Таныг баривчиллаа. Манайд тагнуул хийсэн хүнийг буудан алах хуультай гэж би танд сануулсан гэж хурандааг
хэлэхэд,
- Та намайг тагнуул хийсэн гэж шүүхэд өгөх гэж байгаа бол ... гэсэнд Дивьяк доогтой жуумалзан инээвхийлж хөмсгөө өргөөд,
- Таныг шүүхэд өгнө гэж хэн хэлсэн юм бэ? хэмээн аяархан асуув.


Top
   
PostPosted: Jul.06.16 12:11 am 
Offline
Дархан Гишvvн
Дархан Гишvvн
User avatar

Joined: Apr.24.12 1:04 pm
Posts: 208
Арван гуравдугаар бүлэг

Баяр ёслол, парад жагсаал, тангараг өргөх ёслол дуусаж, Оливер үүрэгт ажилдаа орох сон гэхээс сэтгэл яаран тэсэж ядаж байв. Вашингтоныг оршин суугчид нь толгой дараалан улс төрийн хэнээтэй, юм бүхнийг улс төрд зориулсан, амтай болгон улс төр ярьж байдаг ганц хот гэхэд болох биз ээ. Энд дэлхийн эрх засаг төвлөрсөн бөгөөд Оливер Рассел өөреө энэ эрх мэдлийн голт зүрх, төв нь болоод байна. Эндхийн хүн болгон засгийн газартайгаа ямар нэг янзаар холбоотой байдаг шиг санагдана. Вашингтон бол өмнөд нутгийнхны ажил хэрэгч чанар, умард нутгийнхны сэтгэл татах чанар нийцтэй хосолсон хог" гэж Жон Кеннедийн хэлснийг Оливер Рассел санаж байлаа.
Оливер, Жаан хоёр Вашингтонд ирсэн өдрөө Цагаан ордныг үзэв. Зуун гучин хоёр өрөө тасалгаатай, гучин хоёр халуун усны өрөө, хорин есөн задгай зуух, гурван цахилгаан шат, усан сан, гольфын талбай, теннисийн талбай, гүйлтийн зам, дасгалын танхим, боулинг тоглох байр, кино театр, арван найман акр сайхан арчилсан цэцэрлэг, зүлэгтэйг хоёул сайн мэдэх боловч өөрсдийн дөрвөн жил суух гэж байгаа ордны сүр жавхланг гайхан бишрэв.
- Зүүдэлж байгаа юм шиг, тиймээ? хэмээн Жааны санаашран өгүүлэхэд,
- Энд чамтайгаа хамт амьдрах гэж байгаадаа баяртай байна, хонгор минь! гэж Оливер хэлээд эхнэрийнхээ гарыг чанга атгав. Энэхэн үед Оливер чин зүрхнийхээ угаас ингэж хэлжээ. Жаан бол энэ насны нь эрхэм сайн хань. Хайр халамжтай, эр нөхөртөө туслахад хэзээд бэлэн байдаг. Оливер аз завшаанаар сайн эхнэр олж ханилснаа улам тодорхой ойлгох болов.
Зууван танхимд түүнийг Питер Тейгер хүлээж байв. Оливер ерөнхийлөгчийн албан тушаалд ороод юуны өмнө Тейгерийг тамгын газрын тэргүүнээр тохоон томилжээ.
- Би байна шүү, Питер ээ, ерөнхийлөгч болсноо одоо болтол итгэхгүй байна гэж Оливерын үнэнээ хэлэхэд Тейгер инээмсэглээд,
- Та өөрөө итгэхгүй байлаа ч хүмүүс итгэж байгаа. Таны төлөө саналаа өгсөн нь учиртай биз дээ, мистер ерөнхийлөгч өө гэв.
- Та намайг хуучнаараа Оливер гэж дуудаж бай.
- За тэгье. Хендлөнгийн хүн байхгүй үед. Харин энэ мөчөөс эхлээд таны хэлсэн үг болгон дэлхий дахины хувь заяанд нөлөөлнө гэдгийг санаж байгаарай. Таны хэлсэн үг болгон эдийн засгийг ганхуулж болно. Ганц манай орных ч биш. Та энэ дэлхийн хэнээс ч илүү эрх мэдэлтэй.
- Ноён ерөнхийлөгч өө, сенатын гишүүн Дэвис ирээд байна гэж гарын туслах нь мэдэгдэв.
- Нааш нь оруул, Хизер ээ.
- Ажилдаа орох цаг боллоо. Миний ширээн дээр бөөн бичиг цаас байгаа гэж Тейгер бөвтнөв.
Үүд онгойж Дэвис орж ирээд,
- Питер! хэмээн баясгалантай дуу алдаж, хоёр эр гар барилцав.
- Дараа уулзъя, ноён ерөнхийлөгч өө гэж Питер салахын мэнд мэдээд гарч одлоо.
Сенатын гишүүн хүргэнийхээ ширээг хараад сайшаан толгой дохиж,
- Оливер чи энд сууж байхаар заяасан хүн юм байна. Чиний энд сууж байгааг хараад хэчнээн их баярлаж байгаагаа хэлэх үг алга гэв.
- Баярлалаа, эрхэм ээ. Би энд сайн дасаагүй байна. Бодоод үзээч ... энд чинь Адамс ... Линкольн ... Рузвелт ... сууж байсан шүү дээ гэхэд нь сенатын гишүүн инээд алдаж,
- Айх юу байх вэ. Тэд нар чинь домог болохоосоо өмнө чи бидэн шиг жирийн нэг хүмүүс байсан юм. Тэгээд улс орныхоо хувь заяаны төлөө санаа зовдог байж. Бас л чамтай адилхан эхний алхмаа хийхээс айж байж. Би Каантай уулзаад ирлээ. Охин маань баярлаад дөштийн оронд очсон юм шиг байна. Жаан гайхамшигтай тэргүүн хатагтай болноо.
- Тэгэлгүй яах вэ!
- Ингэхэд би мистер ерөнхийлөгч тантай зарим нэг зүйл ярихаар ирлээ.
- Болно л доо гэсэнд сенатын гишүүн ширээн дээр нэрсийн жагсаалт гаргаж тавив.
- Энэ чинь юу вэ?
- Чиний сайд нарын танхимын бүрэлдэхүүнд оруулах хэдэн хүний нэр байгаа юм.
- Өө, сайд нарын танхимын бүрэлдэхүүнийг би нэгэнт шийдчихсэн...
- Юу ч гэсэн эхлээд наад жагсаалтаа уншаад үз.
- Ямар хэрэгтэй юм бэ?..
- Үз л дээ, Оливер оо гэж сенатын гишүүнийг ширүүхэн давтан хэлэхэд нь Расселын нүд сүүмийж,
- Тодд оо... гэсэнд сенатын гишүүн долоовор хуруугаа гозойлгон өргөж үгийг нь таслаад,
- Байз. Намайг чамд өөрийн хүсэл зоригийг тулгаж байна гэж битгий бодоорой. Тийм биш шүү. Ердөө л чамд эд нар шиг түшигтэй улс олдохгүй. Би бол эх оронч үзэлтэй хүн, үүнээсээ ичдэггүй ... гээд хамар нь шархирсан юм шиг үл мэдэг бахардан амьсгаадаж: -Би чамайг миний хүргэн юм болохоор чинь энэ суудалд суулгасан гэж бодож байгаа бол их эндүүрч байна. Энэ албан тушаалд чамайг хэн хэнээс илүү тохирно гэж бат итгэсэндээ би чамайг сонгуулахын төлөө тэмцсэн юм. Энэ хүмүүс чамд үүргээ биелүүлэхэд чинь тусална гэв.
Оливер юу хэлэхээ мэдэхгүй байлаа. Сенатын гишүүн үргэлжлүүлэн,
- Би энэ хотод олон жил болсон. Юу сурч мэдэж авсан гээч? Ерөнхийлөгч Цагаан ордонд ганцхан хугацаанд буюу дөрвөн жил болоод буух шиг гунигтай юм байхгүй. Яагаад вэ гээч? Эхний дөрвөн жил ерөнхийлөгч америкийн ард түмний тусын тулд юу хийх хэрэгтэйг дөнгөж ойлгож эхэлдэг юм. Тэгээд олон сайхан юм бодож төлөвлөөд түүнийгээ хэрэгжүүлж эхлэх гэж байтал өөр нэг хүн суудалд нь суугаад өнөөх сайхан мөрөөдөл, төлөвлөгөө нь хоосон санаа болж хоцорно. Ингэж бодоход гунигтайяа даа, тийм үү? 1897 онд ерөнхийлөгч Маккинлийг тангараг өргөснөөс хойш түүнийг залгамжилсан хүмүүсийн тэн хагас нь дөнгөж нэг хугацаанд ажилласныг чи мэднэ. Чи бол ... Чамайг дөрвөн жилийн дараа өөр хүнээр солиулахгүйн тулд би чадах бүхнээ хийнэ. Чи санаж сэдсэн бүхнээ биелүүлж чадна. За одоо би явъя. Сенатын хуралдаантай гэв.
Оливер сенатын гишүүний гарахыг хүлээж байгаад үлдээсэн нэрсийн жагсаалтыг нь үзлээ.
Оливер шөнө нь хар дарж зүүдлэв. Мириам Фридленд хүүхэн сэрээд сууж байх юм. Дэргэд нь жижүүрийн цагдаа яаран очоод,
- Таныг хэн ийм болгосныг одоо хэлнэ биз дээ? Гэхэд нь,
- Тэгэлгүй яах вэ гэж хариулж байх юм.
Оливер сэрээд хамаг биеийн нь хүйтэн хөлс асгаж, амьсгаа нь давхцаж байлаа. Хаана байгаагаа мэдэхгүй нэлээд удав.
Маргааш өглөө нь Оливер юуны өмнө Мириамын хэвтэж буй эмнэлэгт утасдсанд,
- Янзаараа л байна даа, ноён ерөнхийлөгч өө. Миний бодоход бие нь улам муудаад байх шиг ... гэж ерөнхий эмч нь хариулжээ.
- Мисс Фридлендэд ах дүү, төрөл садан байхгүй. Яагаад ч нэмэргүй гэж үзэж байгаа бол амьдралыг хангах системийг нь тасалчихвал энэрэнгүй ёсонд нийцэх юм биш үү?
- Жаахан хүлээх хэрэгтэй гэж бодож байна. Заримдаа ид шидийн гайхамшиг болдог юм...


Top
   
PostPosted: Jul.06.16 12:11 am 
Offline
Дархан Гишvvн
Дархан Гишvvн
User avatar

Joined: Apr.24.12 1:04 pm
Posts: 208
* * *

Ёслолын хэлтсийн тэргүүн Жей Перкинс ерөнхийлөгчид учир таниулан хэлэхдээ,
- Вашингтонд зуун дөчин долоон дипломат төлөөлөгчдийн газар байдаг. Дипломатын лавлах энэ хөх дэвтэрт гадаадын бүх засгийн газрын төлөөлөгчид, тэдний гэргийн нэр бий. Хаягийн ногоон дэвтэрт Вашингтонд сууж буй дээд зэрэглэлийн бүх дипломатын нэр, конгрессын гишүүдийн нэр байгаа гээд Оливерт хэдэн хуудас цаас өгч,
- Энд нэрсийг жагсаасан гадаадын элчин сайд нарыг та хүлээж авах хэрэгтэй болно гэв.
Оливер тэр бичгийг нь хальт харлаа. Италийн элчин сайд Атилио Пизоне, түүний гэргий нарын нэр юуны өмнө нүдэнд нь тусав. Сильва гэнэ. Сильва энд байгаа юм байна шүү!
- Элчин сайд нар гэргийгээ дагуулж ирдэг юм уу? гэж үгийн далимд сонирхож байгаа байдлаар асуув.
- Үгүй. Эр нөхрийгөө албан тушаалдаа орсны дараа гэргий нар нь хожим бараалхдаг юм.
- Сайхан хэрэг ээ.
- Би дараагийн бямба гаргаас нааш бүх элчин сайд нарыг батлуулахыг хичээе. Тэгж амжвал бид тэднийг хүндэтгэн оройн зоог барьж болох юм гэхэд нь Оливер зөвшөөрч,
- Маш сайхан санаа байна гээд нэрсийн жагсаалтыг дахин үзвэл Атилио, Сильва Пиконе нар гэсэн байлаа.
Бямба гаргийн орой Цагаан ордны ёслолын зоогийн танхимыг янз бүрийн улс орны далбаагаар чимэглэсэн байв. Оливер хоёр хоногийн өмнө Италийн элчин сайд Атилиог итгэмжлэх жуух бичгээ танилцуулахад нь хэдэн үг сольж амжсан байжээ.
- Хатагтай Пиконе сайн сууж байгаа юу? хэмээн Оливерыг сонирхон асуухад элчин сайд хэсэг алгуурлаад,
- Манай эхнэр эрүүл энх байгаа ... Ноён ерөнхийлөгч танд баярлалаа гэжээ.
Дайллага маш сайхан боллоо. Оливер ширээ ширээний дэргэдүүр явж, зочин бүрд анхаарал тавихыг хичээв. Өнөөдөр энэ танхимд энэ дэлхийн эрхтэн дархтан олон хүн цуглаад байна. Буланд баян тарган, алдар хүндтэй хүмүүсийн гэргий, гурван хатагтай ярилцан зогсож байна. Оливерын мэдэхээр энэ авгай нар өөрснөө ч улс төр, бизнест багагүй үүрэг гүйцэтгэдэг. Оливер тэр хатагтай нартай мэндэлж, хэдэн минут ярилцаад холдов. Энэ мөчид Сильва Пиконе ойртож ирээд гар сунгаж,
- Би энэ мөчийг эртнээс хүлээсэн шүү ... гэж шивгэнээд сайхан алаг нүд нь өдөөн дуудсан байдалтай гялалзав.
- Би ч бас гэж Оливер хэлээд толгой дохив.
- Таныг сонгогдоно гэж би мэдэж байсан юм.
- Сүүлд уулзаж ярилцвал болох уу? гэж Оливерын сонстох төдий шивгэнэн асуухад,
- Бололгүй яах вэ гэж хүүхэн өчүүхэн ч эргэлзэлгүй хариуллаа.
Дайллагын дараа уригдаж ирсэн хүмүүс бүжгийн танхимд тэнгисийн цэргийн найрал хөгжмийн аяар бүжиглэж байх үед Оливер Сильваг хараад: "Ямар сайхан хүүхэн бэ! Бие цогцос нь ямар сайхан юм бэ!" гэж бодож байлаа.
Дайллага их амжилттай сайхан болж өнгөрлөө.
Дараагийн долоо хоногт "Вашингтон трибюн" сонины нэгдүгээр нүүрт:
"ЕРӨНХИЙЛӨГЧИД СОНГУУЛИЙН ДҮНГ БУЛХАЙДАН ГУЙВУУЛСАН ЯЛ ТУЛГАЖ БАЙНА" гэсэн том гэгчийн гарчигтай өгүүлэл нийтлэгджээ. Рассел нүдэндээ итгэж ядан сонины нүүрийг ширтэв. Үүн шиг муухай юм гэж байх уу?! Тэд өөрт нь цохилт өгөх гэж хамгийн өлзий бусын мөчийг сонгож олжээ. Ингэхэд "тэд" гэдэг чинь хэн байж таарах нь вэ? Яагаад ийм явдал болов? Энэ асуултынхаа хариуг сонины редакцийн коллегийн гишүүдийн нэр нийтлэгдсэн хамгийн арын нүүрээс оллоо. "Хэвлэн нийтлэгч Лесли Стюарт" гэсэн байв.
Дараагийн нь долоо хоногт "Вашингтон трибюнд" бас нэг дуулиантай мэдээ гарсан нь:
ӨӨРИЙН ОРЛОГЫН ТУХАЙ ХУУРАМЧ МЭДҮҮЛЭГ өгсний нь УЧИР ЕРӨНХИЙЛӨГЧИЙГ КЕНТАККИ МУЖ УЛСЫН АЛБАН ТАТВАРЫН АЖИЛ ХАРИУЦСАН ЦАГДААГИЙН ГАЗАР БАЙЦААХ ГЭЖ БАЙНА...
Хагас сарын дараа "Вашингтон трибюн" ерөнхийлөгчийн муу муухайг илчилсэн бас нэг өгүүлэл нийтэлсэн нь:
ЕРӨНХИЙЛӨГЧ РАССЕЛЫН НАРИЙН БИЧИГ БАЙСАН ЭМЭГТЭЙ ӨӨРТЭЙГӨӨ ЯВАЛДАХЫГ ШААРДСАН ХЭМЭЭН ШҮҮХЭД ХАНДАХ БОЛОВ.
Зууван танхимын үүд огцомхон онгож, Жаан орж ирээд,
- Чи өглөөний сонин үзсэн үү? гэв.
- Үзсэн. Гэхдээ...
- Оливер чи яаж ингэж болдог байна аа? Чи...
- Байз л даа. Чухам юу болж байгааг чи харахгүй байна уу? Энэ бүхний цаана Лесли Стюарт байж байна. Энэ хүүхнийг хахуульдаад авсан бололтой. Надад хаягдсаныхаа өшөөг авах гэж оролдож байгаа нь энэ! Санасандаа хүрч байна шүү. Ингэсгээд зүйл дуусах болов уу гэж найдаж сууя.
- Оливер оо, чамтай уулзаж ярих юм байна. Цагийн дараа очно! гэж сенатын гишүүн харилцуураар хашгичив.
- Би гэртээ байж байна ...
Үйлчлэгч бүсгүй Дэвисийг жижиг номын санд дагуулж аваачив.
- Та сайн уу!
- Сайнаа хат! Хэлэх үг алга. Тэр хүүхэн биднийг сүйд хийхээс нааш санаа нь амрахгүй дээ!
- Гайгүй байлгүй. Зөвхөн ...
- Тэр хүүхний заваан бэртэгчин сониныг хүн бүхэн уншдаг юм. Ялангуяа чи бидэн шиг улсын тухай бичсэн ямарваа гүггэлгийг хүмүүс дуртайяа үнэмшдэг юм.
- Гайгүй өнгөрөх байх аа, Тодд оо...
- Зүгээр өнгөрөхгүй ээ. WTE-гийн өчигдрийн сурвалжилгыг сонсоогүй юу? Тэднийх дараагийн ерөнхийлөгч хэн болох вэ гэсэн асуулга зохиосон байна. Чи жагсаалтын хамгийн эцэст орсон байна лээ. Лесли Стюарт чамайг дөнгөх нь ээ! Түүнийг зогсоох хэрэгтэй. "Хаягдсан хүүхэн тамын тогооноос ч дор" гэж үг байдаг.


Top
   
PostPosted: Jul.06.16 12:12 am 
Offline
Дархан Гишvvн
Дархан Гишvvн
User avatar

Joined: Apr.24.12 1:04 pm
Posts: 208
- Хэвлэлийн эрх чөлөөний тухай өөр нэг хэлц үг байдгийг та мартсан байна. Бидэнд яах ч арга байхгүй.
- Арга бий гэж сенатын гишүүн Дэвис үг сөрөөд хүргэнээ цэгнэн ажив.
- Та юу хэлнэ вэ?
- Суугаад чагнаж бай. Тэр мам одоо болтол чамд сэтгэлтэй хэвээр байгаа. Тэгээд чамд хаягдсаныхаа төлөө чамайг цээрлүүлж байгаа нь энэ. Хэвлэлийн будгийг тонн тонноор нь зарцуулж байдаг улстай маргалдаад нэмэргүй. Энэ хэргийг эв зүйгээр дуусгах нь зөв.
- Яаж тэр вэ? гэсэнд хадам эцэг нь хүргэнийхээ өмдний товчийг учиртай хараад,
- Толгойгоо ажиллуул гэв.
- Байзаарай. Та намайг арай...
- Би ердөө тэр хатагтайн халуун аагийг жаахан зөөгшүүлэх санал тавьж байна. Чамайг хойноосоо хатаж байдаг юм байна гэж мэдэж аваг. Тэр мамыг одоо болтол чамд хайртай хэвээр гэж хэлээд байна шүү. Тийм биш бол ийм ажил хийхгүй байсан сан.
- Та тэгээд түүнийг яа гэж байгаа юм бэ? Уран үгээр чихийг нь дэлдийлгэж, ая тал зас. Баасан гарагт Төрийн департментад зориулж цайллага хийгээрэй. Тэр хүүхнийг урь. Аавын хүүгийн арван гурван мэх хийж байгаад тэр шуламсыг зогсоо.
- Чадах юм уу, үгүй юу, бүү мэд ...
- Энэ нэг ажлыг яаж хийх чинь надад хамаагүй. Хоёулхнаа ярьж болохуйц нэг аятайхан шиг үүрэнд аваач. Виржинид хотын гадна миний нэг байшин байдаг. Олны хөлөөс буйд зэлүүд газар. Би хагас бүтэн сайны амралтаар Флорида орохдоо Жааныг надтай хамт явна уу гэж гуйя... гээд сенатын гишүүн халааснаасаа түлхүүр, хэсэг цаас гарган хүргэндээ сарвайж,
- Тэр хэвийн газрын байр зураг, байшингийн түлхүүр энэ байна гэхэд нь Оливер хадам эцгийнхээ өөдөөс балмагдан харж,
- Ээ бурхан минь! Та... бүгдийг урьдаас бодож төлөвлөсөн хэрэг үү? Тэр хүүхэн ... дургүйцэж, явахыг татгалзвал яах вэ? гэсэнд,
- Татгалзахгүй ээ, хараад байгаарай гээд сенатын гишүүн өндийж,
- Даваа гарагт уулзацгаамз. Амжилт хүсье, Оливер оо гэжээ.
Сенатын гишүүнийг явсны дараа Оливер удтал хөдлөхгүй суув. Леслитэй дахиад хүний үнэргүй адгийн муу амьтан шиг харилцах гэж үү? Үгүй дээ, ийм муухай юм хийж тэвчихгүй.
Орой нь Жаан цайллагад очихоор хувцсаа сольж байхдаа,
- Оливер оо, аав хагас бүтэн сайнд Флорида орохдоо намайг хамт явъя гэж гуйсан. Аав тэндээс нэг шагнал авах юм байх. Далимд нь хүмүүст охиноороо гайхуулах гэж байгаа биз. Намайг яваад ирвэл чи дургүйцэхгүй биз? Баасан гарагт Төрийн департментын гишүүдэд зориулсан цайллагатай... Уг нь би байж байвал зүгээр байх гэв.
- Үгүй, үгүй, чи яваад ир. Би чамайг санана даа, за яах вэ.
Оливер энэ удаа ч худал хэлсэнгүй. Үнэхээр Жааныг үгүйлэх болно. Леслитэй энэ хэрүүл маргааныг зохицуулсны дараа эхнэртээ илүү их анхаарал тавьж байх хэрэгтэй юм...
Леслийг утсаар ярьж байтал үс гэзэг нь сэгсийсэн нарийн бичиг бүсгүй өрөөнд нь гүйн орж ирээд,
- Мисс Стюарт! гэхэд нь,
- Та харахгүй байна уу, завгүй байхад ... гэсэнд,
- Ерөнхийлөгч Рассел гуравдугаар шугамаар ярих гэж байна!.. гэхэд нь,
- Уухай! гэснээ Лесли инээмсэглээд харилцуурт,
- Уучлаарай, дараа утасдъя гэснээ дахин мушийн инээвхийлж, гуравдугаар шугамын товчлуурыг дарж,
- Лесли юу?
- Сайн уу, Оливер оо. Эсвэл чамайг "Ноён ерөнхийлөгч өө" гэж дуудах хэрэгтэй болж байна уу?
- Намайг хэн гэж дуудна вэ, дураараа бол гэж Оливер энгүүн хариулав.
Хоёул нэг хэсэг эвгүйрхэн дуугүй байлаа.
- Лесли! Би чамтай уулзах хэрэгтэй байна.
- Лав тийм чухал хэрэгтэй юм биз дээ?
- Яриа байхгүй.
- Ерөнхийлөгч хүнийг гуйж байхад би татгалзаж болох
уу?
- Чи жинхэнэ эх оронч юм бол яасан ч татгалзаж болохгүй. Баасан гарагт Төрийн департментынханд зориулж дайллага хийнэ. Ирээрэй.
- Хэдэн цагт вэ?
- Наймд.
- За. Очно.
Сен-Жоны загварын өндөр захтай, алтан шүршмэл товчтой, оройн гоёлын биеэ барьсан даашинз өмссөн Лесли үнэнхүү нүд гялбам үзэсгэлэн гоолиг байлаа. Хажуугийн оноо нь түүний зүүн хөлийг бараг ташаанд нь хүртэл ил гаргажээ.
Тэр өгүүлшгүй гоо үзэсгэлэнт хүүхнийг Оливер харсан даруй урьдын явдал өөрийн эрхгүй ухаан санаанд нь ургав.
- Лесли...
- Мистер ерөнхийлөгч ...
- Сүүлд ярилцъя гэсэнд Лесли хариу хэлэхийн оронд нүдээ талимааруулан инээмсэглэв. Оливерын зүрх чимчигнэх шиг боллоо.
Зэргэлдээх ширээний ард арабын дипломатууд сууцгааж байв. Тэдний нэг нь болох бор хүрэн царайтай, хар нүдтэй, нүүрийн тэг огцом эр Оливерыг ширтээд байхаар нь Питер тийш тонгойж, үл таних хүнийг сэмхэн заагаад,
- Энэ хэн бэ? гэж асуув.
- Арабын нэгдсэн Эмирт улсын элчин сайдын яамны нарийн бичгийн дарга Али-аль-Фулани. Юу болоо вэ?
- Юу ч болоогүй, зүгээр ... гээд Оливерыг дахин тийшээ харахад араб эр урьдын адил түүнээс нүд салгалгүй ширтсээр байлаа.
Найрсаг зочломтгой гэрийн эзэн зочдоо өөрийн гэрт байгаа юм шиг тайван тавтай байлгахын тулд хэрэгтэй бүхнийг хийж байв. Гагцхүү цайллагын төгсгөлд Леслиг ганцаараа байхад нь тааралдаж амжив.
- Бид нэг уулзаж ярих хэрэгтэй байна. Чамд хэлэх ярих юм их бий. Хоёул өөр тохиромжтой газар уулзвал яасан юм бэ?
- Оливер оо... Хэрэггүй юм биш үү дээ... гэж бүсгүй ялимгүй түгдрэн бөвтнөв.
- Виржинид миний нэг байшин бий. Вашигтоноос цаг хиртэй яваад хүрэх Манассас гэдэг газар. Чи очих уу? гэсэнд Лесли гэнэт өөдөөс нь санаанд оромгүй зоригтой харж,
- Чи хүсээд байгаа юм бол очно гэв.
Оливер тэр байшиндаа хэрхэн очихыг яаран зааж өгөөд,
- Маргааш оройн наймд уулзвал яах вэ? гэсэнд,
- Баяртай уулзъя гэж Лесли сөөнгөдүүхэн шивгэнэв.


Top
   
PostPosted: Jul.06.16 12:13 am 
Offline
Дархан Гишvvн
Дархан Гишvvн
User avatar

Joined: Apr.24.12 1:04 pm
Posts: 208
* * *

Аюулгүйн Зөвлөлийн өглөөний хуралдаан дээр Тагнуулын төв газрын дарга Жеймс Фришмийн хэлсэн үг цугларагсдад бөмбөг тэсэрсэнтэй адил сэтгэгдэл төрүүлэв.
- Ноён ерөнхийлөгч өө, өнөө өглөө манай тагнуул төлөөлөгчөөс ирсэн мэдээнд Ливи улс Иран, Хятадаас цөмийн зэвсэг худалдан авч байна гэж дурджээ.
Каддафийг Израильд довтлохоор завдан байгаа гэсэн цуу яриа тасрахгүй байна. Бид үүний үнэн худлыг өнөө маргаашгүй олж мэднэ... гэхэд Төрийн нарийн бичгийн дарга Лу Вернер хажуугаас нь орж,
- Алгуурлавал аминд хүрэх аюултай. Нэн даруй туйлын эрс хатуу эсэргүүцэл илэрхийлэх хэрэгтэй гэв.
- Юу ч атугай нэмэлт мэдээлэл олж авахыг хичээгтүн гэж Оливер Вернерт зөвлөлөө.
Хуралдаан өглөөжин үргэлжлэв. Оливер төрийн чухал хэргийн хажуугаар Леслитэй уулзахаар болзсоноо үе үе бодоод байгаагаа ухаарч байв. Хадам эцгийн нь захиж хэлсэн үг толгойд нь эргэлдэнэ. Түүний хэлсэн үнэн байгаад Лесли одоо болтол Оливерт талтай сайн хэвээр байвал яана? Леслийг дахин биедээ татаж чадах болов уу?
Орой нь Оливер Цагаан ордны захиргааны нэг машин авч, хамгаалалтын албаны бат итгэлтэй нэгэн ажилтнаар жолоо бариулав. Оливер яагаадыг бүү мэд, үе үе жолоочид буцаад яв гэж хэлмээр санагдаад байжээ. Ийм осолтой ажил хийх хэрэггүй байсан байх. Гэвч нэгэнт хол явж, буцах замгүй болсныг ойлгож байлаа. Ер нь сэтгэл зовох шалтгаангүй байж болох бус уу? Лесли болзоонд очихгүй байх.
Расселыг яг найман цагт цонхоор харахад орцын хаалга руу ирсэн зам дээр нэг машин зогсож байлаа. Леслиг машинаас буугаад байшин руу хүрч ирэхэд Оливер хаалгаа цэлийтэл онгойлгов. Хоёул байр байрандаа хөшсөн юм шиг хөдлөлгүй зогсож, бие биеэ ширтэн байлаа... ямар нэг ид шидээр цаг хугацаа гэдэргээ ухрах шиг болж, тэр хоёр урьдынх шиг залуу, урьдынх шиг бие биедээ хайртай болж, энэ хорвоо дээр янаг хоёрыг салгаж чадах тийм юм байхгүй мэт. Оливер арайхийн ам нээж,
-Ай тэнгэр! Урьд шөнө чамтай уулзаад ... чиний хэчнээн гоо үзэсгэлэнтэйг би мартах шахсан байна шүү гэж егүүлээд бүсгүйн гараас хөтлөн зочлох өрөөнд дагуулж ороод,
- Юм балгах уу? гэсэнд,
- Үгүй, баярлалаа гэв.
Оливер Леслийг буйдан дээр хажуудаа суулгаад,
- Лесли, хонгор минь, чи намайг тэгтлээ үзэн яддаг юм гэж үү? гэсэнд бүсгүй хүйтэн хөндийвтөр инээмсэглээд,
- Үгүй л дээ. Ер нь бол чамайг үзэн ядаж байна гэж удтал итгэдэг байсан. Миний толгой эргэмээр хурдан мандсаны гол шалтгаан үүнд байгаа байх гэв.
- Ойлгохгүй байна.
- Би чамаас хонзон авах гэсэн юм, Оливөр оо. Тэгээд чамайг дайран давшилж зовоохын тулд сонин хэвлэл, телевизийн студи худалдаж авсан. Миний дурласан ганц эр намайг хайр найргүй хаясан. Үүнийг тэсэж чадах эмэгтэй хүн энэ дэлхий дээр нэг ч байхгүй ... гээд Лесли хацар дээгүүр нь бөмбөрөн урсахаар завдан байгаа нулимсаа арай ядан барьж байв. Оливер түүний мөрөөр тэврээд,
- Лесли... гэснээ үгээ гүйцэд хэлж завдсангүй, тэр хоёрын уруул нийлж, халуун сэтгэлээр озолцов.
- Ай тэнгэр! Ийм юм болно гэж огт бодоогүй шүү гэж Лесли хэлээд санаа алдав.
Хоёул дахин тэврэлдэж, олон таван үггүй унтлагын өрөөнд ороод бие биеийнхээ хувцсыг тайчиж гарлаа.
- Хурдлаарай, хонгор минь, хурдлаарай ... гэж Лесли амандаа бөвтнөн байв.
Хоёул орондоо яаж орсон, нүцгэн бие нь яаж наалдсаныг санахгүй байлаа. Урьдынх шигээ бие биеэ энхрийлэн таалж, гал халуун хүсэл тачаалд шатан ухаан жолоогүй тэврэлдэж, янагийн цэнгэлийн манлайг эдлэв. Эхлэл ба төгсгөл ... Солиорол ба тайвшрал гэж... Тэгж тэгж хоёулангийнх нь тэнхээ алдраад хэсэг амрах зуур зэрэгцэн хэвтэж жаргалдаа ташууран байлаа.
- Инээдтэй юм ... гэж Леслийн бувтнахад,
- Юу нь? гэсэнд,
- Чиний тухай элдвийн муухай юм нийтлүүлж байсан маань. Өөрийгөө нэг ийм хүн байдаг гэж чамд сануулах гэсэндээ тэр шүү дээ гээд амрагийнхаа биед наалдан эрхэлж,
- Би санасандаа хүрч чадсан байх, тийм үү? гэхэд
нь,
- Чадахаар барах уу! гээд малийтал инээмсэглэв.
- Би чамаараа бахархдаг! Америкийн Нэгдсэн Улсын ерөнхийлөгч гэдэг чинь догь шүү!
- Лесли чи итгээрэй. Би америкийн бүхий л түүхэнд хамгийн сайн ерөнхийлөгч болохыг хичээж байна. Энэ надад хэчнээн чухлыг чи төсөөлж байна уу? Би зорьсондоо хүрч чадна... гээд харамсан цаг харж:
- Даанч цаг бага үлдлээ. Буцах хэрэгтэй байна гэж өгүүлэв.
- Тийм л дээ, хонгор минь. Чи түрүүлээд гарч бай.
- Хоёул хэзээ дахин уулзах вэ?
- Хэдийд ч хамаагүй, чиний дуртай цагт.
- Уучлаарай. Бид маш болгоомжтой байх хэрэгтэйг сануулахад илүүдэхгүй биз.
- Мэднэ. Санаа бүү зов.
Оливер хувцаслаад Леслийн дээрээс тонгойж,
- Чи минь ид шидийн гайхамшиг юмаа гэв.
- Чи ч гэсэн наддаа гайхамшиг. Ямагт энэ хэвээрээ байгаарай гэхэд нь Оливер,
- Маргааш утасдана гээд хүүхнийг озон таалав.
Оливер Вашингтон орох замдаа нэгэн цагт Леслийг даанч голгүй гомдоосноо санав. Одоо юм бүхэн хуучин хэвдээ орж байна. Одоо дахиад Леслийг яасан ч тэгж гомдоохгүй. Энэ ер бишийн бүсгүй тийм гэж хэлэхийн талгүй сэтгэлийн их зовлон эдэлсэн байж таарна.
Оливер харилцуур авч, дугаарт залгасанд сенатын гишүүн өөрөө утас авч,
- Байна уу! гэв.
- Би Оливер байна.
- Чи хаанаас ярьж байна вэ?
- Вашингтон руу буцаж явна. Аятайхан сонинтой. Энэ нэг асуудлыг нэг тийш болгож чадах шиг байна. Бүгд хяналтад орлоо.
- Миний хэчнээн баярлаж байгааг хэлэх үг алга гэж Девисийн санаа амарсан бололтой шүүрс алдахад,
- Би ч адил гэв.
Оливер өглөөний цайн дээр дадсан зангаар сонин үзэж байв. "Вашингтон трибюн" сонины эхний нүүрт Манассас дахь байшингийн зураг гарсан байх бөгөөд дор нь,
“ЕРӨНХИЙЛӨГЧ РАССЕЛЫН ЯНАГ АМРАГИЙН ЯВДЛАА АМЖУУЛДАГ НУУЦ ҮҮР” гэсэн тайлбар зүүжээ.


Top
   
PostPosted: Jul.06.16 2:21 am 
Offline
Асуулт Самбарын Хvндэт Харуул
User avatar

Joined: Sep.21.09 1:02 pm
Posts: 6077
Location: Энд
Хаха Лэсли сайн бна шд. Би ингээд буугаад өгч бгаан биш биз дээ гэж бодлоо шд.

Баярлалаа Цолмон :wd: :wd:

_________________
:wink:


Top
   
PostPosted: Jul.06.16 8:28 am 
Offline
Төгөлдөр гишvvн
Төгөлдөр гишvvн

Joined: May.28.14 3:02 pm
Posts: 86
Хэлэх vг алгаа. Аймар юм. Заавал хамт уулзаж унтахгуйгээр шийдэх байсан юм. Увайгуй л санагдаж байна. Тэмцэх нь зев ч яаж тэмцэх вэ гэдэг бас бодох л асуудал. Нээх ялгарахгуй л юм байна. Баярлалаа. Зендее их оруулжээ. Лесли биш сетгvvлч дэйна таалагдлаа.


Top
   
PostPosted: Jul.07.16 10:01 am 
Offline
Дархан Гишvvн
Дархан Гишvvн
User avatar

Joined: Apr.24.12 1:04 pm
Posts: 208
За, хөдөө рүү гараад явлаа даа хө, номноосоо оруулж амжсангүй, гэвч tested гишүүнд номны скандсан хувилбараа явуулсан байгаа, тext болгож янзлаад үлдсэнийг оруулах болсон, тэгэхгүй бол Лесли Оливерийн яасныг бодсоор зарим нөхөд шөнө нойргүй болох байх хэхэ. За тэгээд сайхан наадаад, сайхан амраарай номны хорхойтнууд аа.


Top
   
PostPosted: Jul.07.16 11:28 am 
Offline
Эелдэг Гишvvн
Эелдэг Гишvvн

Joined: Mar.17.16 5:46 pm
Posts: 61
Тун удахгүй үргэлжлэлийг оруулах болно. Баярлалаа Цолмон :laugh5:


Top
   
PostPosted: Jul.07.16 12:45 pm 
Offline
Эелдэг Гишvvн
Эелдэг Гишvvн

Joined: Mar.17.16 5:46 pm
Posts: 61
Арван дөрөвдүгээр бүлэг.

Оливерын дотор бачимдан амьсгаадаж, сониныг ширтэв. Тэр хүүхэн яаж ингэж болдог байнаа?! Хоёул тийм сайхан уулзаж учирсаны дараа ингэх гэж үү?! Леслийн тийм халуун янаг байсан нь хайр дурлал биш, үзэн ядахын хор байгаа юу? Одоо бүр дүүрчээ. Түүнийг хэзээ ч зогсоож чадахгүй.
Сенатын гишүүн хилэгнэн сониноо хажуу тийш нь шидэж орхив. Тэр муу гичий дахиад ноцож байна уу? Хэвлэл мэдээллийн эрх засаг бараг хязгааргүй. Иймэрхүү өшөө хорсол юунд хүргэж болохыг Дэвис маш сайн мэдэж байлаа. Оливер юу ч хийж чадахгүй хүн шиг байна. Өөрөө хөдлөхөөс дөө.
Дэвис сенат дахь ажлынхаа өрөөнд ороод Леслид утасдав.

Уулзалгүй удлаа, охин минь. Дэндүү удлаа. Би таныг их тоож хүндэтгэдэг юм шүү. Мисс Стюарт та догь байна гэж үнэхээр элгэмсэг дотно өнгө аястай өгүүлэв.
-Сенатын гишүүн танд их баярлаж байна. Чухмыг хэлбэл миний энэ зэрэгтэй яваа нь таны ач билээ.
-Боль доо, мисс Стюарт аа. Юун дэмий юм ярина вэ. Зовж явах цагт танд тусалсандаа би өөртөө баярлаж явдаг юм.
-Одоо миний туслах ээлж болоо юу?
-Хаанаас даа. Харин би танд тус болох юухан хээхэн хиймээр байна. Би чинь танай сонины үнэнч уншигчдын нэг. "Трибюн" сониныг сайн сонин гэж боддог юм. Тэгээд манайхан одоо болтол танай сонинд зар сурталчилгаа өгөөгүй байгаагаа ойрмогхон саналаа. Энэ алдаагаа засах хэрэгтэй байна. Би зар сурталчилгаа их гаргадаг хэдэн том компанийн хамтын эзэн хүн. Их өргөн зар сурталчилгаа гаргадаг гээд бодоорой. Зарлалынхаа ихэнх хэсгийг “Вашингтон трибюн" шиг сонинд нийтлүүлж байх нь зүйтэй юм гэж бодож байна.
-Сайхан хэрэг ээ, эрхэм ээ. Хэнд ч мөнгө илүүднэ гэж байх биш. Би зар сурталчилгааны хэлтсийн даргыгаа хааш нь явуулах вэ?
-Үүнийг өнөө маргааш гэж нэг их яарах юмгүй. Юуны өмнө бид нэг жижигхэн асуудлыг зохицуулбал зүгээр гэж бодож байна.
-Чухам юу юм бэ? гэж Лесли гайхан асуув.
-Ерөнхийлөгч Расселд хамаатай асуудал.
-Уухай?
-Тун нарийн эгзэгтэй асуудал юмаа, мисс Стюарт аа. Та өөрийнхөө өдий зэрэгтэй явааг миний ач гэлээ. Одоо би танаас өчүүхэн тус болно уу гэж гуйж байна.
-Чадах юм бол тэгье.
-Үнэнийг хэлэхэд мистер Расселын энэ албан тушаалд сонгогдоход би ямар нэг хэмжээгээр тус болсон юм.
-Мэднэ.
-Мистер Рассел улс орныхоо сайн сайхны тусын тулд үнэнч хучин зүтгэн хөдөлмөрлөж байна. Гэтэл "Трибюн" шиг их нөлөөтэй сонин ажилд нь саад тотгор хийгээд байхлаар мистер Расселд амаргүй байдаг...
-Эрхэм сенатын гишүүн та надаас юу хүсч байгаа юм бэ?
-За... хэрэв тэгж дайрч давшилдагаа болих юм бол би их баярлах байна.
-Хариуд нь би танай компанийг зарлан сурталчлах эрхтэй болох юм биз дээ?
-Хязгааргүй эрх олгоно, мисс Стюарт аа.
-Баярлалаа, эрхэм ээ. Та санал болгомоор үнэхээр хэрэгтэй юм олсон цагтаа дахин утасдвал яасан юм бэ? гээд Лесли харилцуураа тайван тавив.
Энэ үед Мэтт Бейкер бас сонин үзэж байв.
-Чөтгөр алгад, үүнийг сонинд тавь гэж хэн хэлсэн юм бэ? хэмээн орлогч руугаа дайрсанд,
-Эрхэмсэг эзэгтэй гэв.
-Ямар үхсэнээ хийх гэж өөртөө хамаагүй юманд хуруу дүрээд байгаа юм бэ?
Мэтт Бейкер өөрөө өдий болтол яагаад иймэрхүү юмтай эвлэрч сууна вэ? Энэ тухайд бялангачлах юу байх вэ дээ. Жилд хоёр зуун мянган доллар дээр шагналын мөнгө, дээр нь хөнгөлттэй үнээр хувьцаа авах эрх. Ийм болзлыг зөвшөөрөхгүй хэн байх билээ.
Мэттийг халагдъя гэхээр эзэгтэй нь тэр тухай бүрд цалинг нь нэмж, эрх мэдлийг нь ихэсгэн хахуульдаад авчихдаг. Түүнээс гадна үнэнийг хэлэхэд энэ дэлхийн хамгийн баян бөгөөд нэр нөлөөтэй хүүхний ажлыг хийх нь сонин сайхан байдаг аж. Гэхдээ... Мэтт одоо болтол энэ хүүхний учрыг олдоггүй юм. Нэг л хүн ойлгохын аргагүй этгээд араншинтай. Учир шалтгаан нь далд хэвээрээ байна.
"Трибюн"-ийг худалдаж авсныхаа маргааш нь Лесли Мэттэд утасдаж,
-Зурхайч Золтерыг ажилд авмаар байна гэсэн байжээ.
-Тэр чинь манай өрсөлдөгч сонинд зурлагаа хэвлүүл дэг шүү дээ.
-Тэр яах вэ. Тэнд авдаг цалингаас нь хоёр дахин ихийг
өгнө гээ.
-Би Золтерын тухай асууж лавлалаа. Гэрээг нь худал даад авч болох юм байна. Даанч зарлага гаргалга нь дэндүү их юм.
-Хэдийг төлөх хэрэгтэй байна төдийг төл.
Жинхэнэ нэр нь Дэвид Хейуорт гэдэг зурхайч Золтер дараа долоо хоногт нь "Вашингтон трибюнд" шилжиж ирлээ. Мэтт юу бодохоо мэдэхгүй байв. Лесли уг нь зурхай гэж солиордог зүрхний хийтэй авгай биш баймаар. Мэттийн мэдэхээр бол Лесли Хейуорттой уулзаж барьдаггүй баймаар. Гэвч Леслийн ямар нэг чухал шийдвэр гаргах бүрдээ зурхайчийг гэртээ урьж үзүүлдэг байсныг Бейкер мэдээгүй байсан юмсанж.
Мэтт бүр эхний өдөр редакцийн коллегийн нэрсийн жагсаалтад: "Хэвлэн нийтлэгч Лесли Чеймберс" гэж эзэн эмэгтэйн нэр, албан тушаалыг бичихийг тушаасан байна. Гэгсэн чинь Лесли,
-Одоо даруйхан өөрчил. Чеймберс биш, Стюарт болго гэж товчхон тушаажээ.
Тэгэхэд нь Мэтт үүнийг эрх дураараа хүүхний бас нэг этгээд ааш араншин гэж бодсон нь эндүүрсэн байлаа. Лесли Оливерт унаж доройтсоны нь жинхэнэ шалтгаан чухам хэн байж вэ гэдгийг мэдүүлэх гэж охин бүсгүй үеийн нэр овгоо хэрэглэх гэсэн юмсанж.
Нэн удалгүй Лесли Америкт алдартай эмч нарын өгүүлэл, зөвлөлгөөг хэвлэдэг сониныг өөрийн эзэмшилд худалдан авах санал тавьжээ.
-Яах юм бэ? гэж Мэттийн сонирхоход
-Сүүлийн үед хүмүүс эрүүл чийрэг, сэргэлэн цовоо байхыг их сонирхдог болсон байна гэжээ.
Леслийн зөв болж таарав. Сэтгүүл асар их эрэлт хэрэгцээтэй байлаа.
-Одоо хувийг нэмэгдүүлж болно. Олон хүн гадаадын эмч нарын санал бодлыг сонирхох болж байна гэж Лесли Мэттэд хэлэв.
-Ёсоор гүйцэтгэе.
-Ингэхэд манай редакцид бүдүүн тарган хүн дэндүү олон байна. Жингээ хасах дургүй ажилтан нарыг ажлаас халах тушаал өгөгтүн. Тэд нар хэнд ч хэрэггүй.
-Лесли...
-Надад нас залуу, дандаа өлсч байдаг эрч хүчтэй чадалтай сурвалжлагч нар хэрэгтэй.
Шинэ орон тоо гарах бүрд Лесли хэлэлцээнд заавал оролцож, ажилд орох гэсэн хүний үгийг анхааралтай сонсоод,
-Та гольф тоглодог уу? гэж дандаа нэг юм асуудаг
байв.
Ажилд авах эсэх нь олонхидоо тухайн хүний зөв хариулж чадсан эсэхээс шалтгаалдаг байв. Мэттийн нэг удаа тэсгэл алдан,
-Энэ танд ямар хэрэгтэй юм бэ? Сонин сэтгүүлийн ажилд гольф ямар хамаатай юм бэ? гэж уурссанд,
-Надад гольф сонирхдог хүн хэрэггүй. Энд ажиллаж байгаа хүн хамаг цагаа "Вашингтон трибюнд" зориулах хэрэгтэй гэжээ.
Редакцийнхан Лесли Стюартын хувийн амьдралыг элдэв янзаар шүүн хэлэлцэж амны зугаа болгодог байв. Эр нөхөргүй гоо үзэсгэлэнт хүүхэн. Үүний дээр ямар нэг хэрүүл шуугианд нэр нь хутгалдаж байгаагүй. Эрчүүдийн дотор Леслид тоогдсон гэж сайрхаж чадах хүн нэг ч байхгүй. Леслийг өгөөмөр баян хүлээн авалт хийхэд хамгийн баян тарган, нэр нөлөөтэй хүмүүс, алдарт жүжигчин, хөгжимчин нар түүнд уригдахыг нэр төртэй хэрэг гэж үздэг байв. Мисс Стюартыг нойр муутай, тэгээд шөнийн цагт эзэнт улсынхаа хил хязгаарыг өргөтгөх шинэ төлөвлөгөө бодож боловсруулдаг гэж ярилцах нь буй. Өөр бусад жигтэй хачин хов жив байдаг боловч одоо хир батлагдсан юм байхгүй.
Лөсли зар сурталчилгаа, мэдээ, тэргүүн өгүүлэл гээд юм бүхнийг сонирхдог байлаа. Нэгэн удаа зар сурталчил гааны хэлтсийн тэргүүнээс,
-Манайх яагаад "Глизоны" зар сурталчилгааг хэвлэ дэггүй юм бэ? гэж асуужээ. "Глизон" гэдэг нь Жоржтаунд байдаг бараа нь их үнэтэй их дэлгүүр аж.
-Би оролдсон, гэтэл...
-Эзэн нь миний сайн танил байгаа юм. Би утасдъя... гээд даруй утас залгаж,
-Аллен та яагаад манай "Трибюнд" зар сурталчилгаа өгдөггүй юм бэ? гэсэнд цаад хүн нь хөгжилтэй инээд
алдаад,
-Лесли! Дэлгүүрийн муусайн хулгайч нар яагаад ч юм бэ, танай сонины уншигч байж таардаг. Жаахан хачин хэрэг шүү, тиймээ? гэжээ.
Лесли хэн нэг хүнтэй уулзахын өмнө уулзахаар завдан байгаа хүнийхээ тухай, тэр хүний сайн, саар тал гээд аль болох их юм мэдэж авахыг хичээдэг байв. Сонин юм уу телевизийн студи худалдаж авахдаа аймаар их наймаацалдаг байлаа.
-Та заримдаа дэндүү зөрүүд байх юм. Хааяа ч гэсэн найр тавьж байвал яасан юм бэ? гэж Мэттийн ятгахад,
-Яасан ч бууж өгөхгүй. Би ар талдаа хоосон газар үлдээх тактикт итгэдэг юм гэжээ.
"Вашингтон трибюн энтерпрайзис" нэгтгэл ганцхан жилийн дотор Австралид сонин, радио станц, Денверт телевизийн студи, Индиан муж улсын Хаммондад сонинг худалдаж авсан байна. Хэвлэл мэдээллийн газрын ажилтан нар аймшигт мэдээ сонсонгуут айж сандарцгаадаг байв. Леслийн нэр хэн бүхэнд илэрхий. Хүн бүр нэн даруй хатуу ширүүн мөрдлөг хавчлагад нэрвэгдэнэ гэж боддог байлаа.
Лесли өөрөө Катарин Грэмд муухай их атаархдаг
байв.
-Аз нь таарснаас өөр юмгүй. Түүнийг хорон санаатай гичий гэж хүн бүхэн мэднэ хэмээн Лесли шүд зуун өгүүлдэг байв.
Орчин тойрныхон нь Леслийг өөрийг нь хэн гэж нэрлэдгийг мэдэх үү гэж асуухсан гэхээс Мэттийн хэл нь загатнадаг боловч асууж зүрхэлдэггүй байв. Нэгэн удаа Леслийг ажлынхаа өрөөнд ороход хэн нэгэн нь хоёр жижигхэн зэс төмсөгтэй жижиг мод ширээн дээр нь тавьсан байжээ. Мэтт Бейкерийн сэтгэл эвгүйрхэн,
-Уучлаарай, одоохон зайлуулъя... гэхэд,
-Хэрэггүй, байж байг гэжээ.
-Гэхдээ...
-Байж байг.
Мэттийг өрөөндөө ээлжит зөвлөлгөөн хийлгэж байтал дотуур харилцааны дохио жингэнэж,
-Мэтт ээ, ороод ир! гэж Лесли тушаав.
Мэнд ус ч байхгүй шүү. Лав буруу хөлөөрөө босоод муухай ааштай байгаа байх. Цасан хаан дүрдээ ороод байгаа биз.
-Өнөөдөр ингээд дуусгая гэж Мэтт цугларагсдад хэлээд тоо томшгүй олон гудмаар дайран хэвлэн нийтлэгчийн баян тансаг өрөө байдаг "Цагаан цамхагт" очлоо. Өрөөнд нь хэлтсийн дарга тав-зургаан хүн цугласан байв. Лут том ширээний ард Лесли Стюарт өөрөө заларчээ. Бейкерийг орж очиход толгой дохиод,
-За эхэлцгээе гэж товчхон өгүүлэв.
Энэ хүүхэн редакцийн хуралдаан хийлгэж байгаа юм байна шүү! Лесли анх сонины ажпыг ганцхан Мэтт та удирдана, би хөндлөнгөөс нь огт оролцохгүй гэж амлаж байсныг санав. "Би хаширдаггүй хүн ээ дээ" гэж Мэтт бодов. Энэ хүүхэн өөртөө хамаагүй ажилд хошуу хуруу дүрэх эрх байхгүй! Энэ бол Мэттийн ажил! Нөгөө талаар энэ хүүхэн "Вашингтон трибюний" бүрэн эрхт эзэгтэй юм болохоор яаж аяглаж байсан ч түүний дурын хэрэг. Гэхдээ Мэттийг бас тийм амархан нугалж чадахгүй.
-Би тантай ерөнхийлөгч Рассөлын янаг амрагийн явдлаа сэм амжуулдаг үүрийн тухай яримаар байна. гэсэнд Лесли үгийг нь таслан,
-Энэ тухай ярих юм байхгүй гээд өөрийн өшөөт өрсөлдөгч "Вашингтон пост" сонины нэг дугаарыг түүнд сарвайж: -Үүнийг үзсэн үү? гэв.
-Үзсэн. Гэхдээ...
-Урьдын цагт үүнийг "юм олж атгах" гэдэг байсан. Мэтт ээ, биднээс өрссөн байна. Хэн ингэв гээч? Далимд хэлэхэд "Постынхны" энэ дуулиант мэдээг олох гэж ухаж төнхөж байхад танай сурвалжлагч нар хаана байсан улс вэ?
Мэтт сонины гарчгийг үг дуугүй ширтэв: ЕРӨНХИЙЛӨГЧ-Д ХАХУУЛЬ ӨГӨХ ГЭСЭН ХЭРГЭЭР ХОЁРДАХЬ ЛОББИСТОД ЯЛ ТУЛГААД БАЙНА -Манайх яагаад энэ намтрыг сурвалжлан олж чадсангүй вэ?
-Яагаад гэвэл албан ёсны нотолгоо байгаагүй Би шалгасан. Энэ бол өрдөө...
-Би хоёрдугаар эгнээнд байх дургүй.
Мэтт шүүрс алдаад ширүүн шуурга болохыг хүлээн сандалдаа тухлаж авлаа.
-Бид нэг бол нэгдүгээрт явах хэрэгтэй, эсвэл юу ч үгүй хоосон үлдэнэ. Юу ч үгүй хоосон үлдвэл албан тушаалдаа үлдэж чадах хүн үгүй болох байх гэж Лесли цугларагсдад хандан өгүүлээд ням гаригийн хавсралтыг эрхлэгчидэд тухайлан хандаж: -Арни! Хүн ням гаргийн өглөө сэрээд юу юуны түрүүн танай сэтгүүлийг авч үзнэ. Сэтгүүл маань нойрны эм шиг нөлөөлж, тэр хүнийг дахин унтуулаасай гэж бид хүсэхгүй юм байгаа биз дээ? Би сүүлчийн дугаарыг уншаад уйдаж үхэх шахсан гэхэд нь: "Чи эр хүн байсансан бол чамайг..." гэж Арни дотроо бодоод,
-Уучлаарай, дахиад ийм явдал болохгүй гэлээ.
Лесли үгийг нь гүйцэд сонсолгүй, спортын хэлтсийн эрхлэгч, тамирчин хүний хүдэр чийрэг биетэй, цайвар шар үстэй, ухаалаг бор нүдтэй гучин тав орчим насны Жефф Коннорс гэдэг нүдэнд дулаахан эр рүү дайрав. Жефф үүрэгт ажлаа мэргэжлийн дээд хэмжээнд нарийн сайн хийж чаддаг гэдгийгээ ухамсарласан хүний ёсоор бат итгэлтэй байлаа. Леслийг Жеффтэй сээтэгнэдэг, цаадахь нь тоодоггүй юм гэсэн хов яриа явдаг байв.
-Та Филдингийг "Дээрэмчид" хахуульдаж авсан гэж бичсэн үү?
-Надад хэлснээр бол...
-Худлаа хэлсэн байж! Одоо тэгээд "Трибюн" сонин өчүүхэн ч үндэсгүй "нугас" тавьсан болж байна.
-Би менежерээс нь мэдээлэл авсан юм. Тэр хэлэхдээ... гэж Жеффийн ажиггүй мэлзэхэд,
-Үүнээс хойш иймэрхүү юмыг зохих ёсоор хэд дахин шалгаж байна уу.
Лесли арагшаа эргэж, хананд өлгөсөн жаазтай сонины өгүүллийг заав. Тэр нь "Чикаго трибюн" сонины 1948 оны арван нэгдүгээр сарын гуравны тэргүүн өгүүлэл байлаа.
Гарчигийн том үсэг нь өрөөний эсэргэн талын захаас сайн харагдаж байлаа:
ДЬЮИ ТРУМЭНИЙГ ДИЙЛЖ ГАРАВ!
-Сонин хэвлэлд бодит баримтыг гуйвуулах шиг аймшигтай муухай юм байхгүй! Манай бизнест ийм юм хэрхэвч байх ёсгүй. Хэтэрхий их гарз хохиролтой байдаг. Хойшид үүнийг сайхан санаж саруулхан мэдэж байна уу. Миний хэлэх зүйл дууслаа. Хэлснийг минь хүн бүхэн анхааралдаа авах болов уу гэж найдаж байна.
Эрчүүдийг хаалга руу явахад Лесли Мэттийг үлдэнэ үү гэж дохилоо. Мэтт санаа алдаад дахин суув.
-Би арай ширүүдүүлэв үү? гэж Леслийн шийдвэргүйхэн асуухад,
-Та санасандаа хүрлээ. Эднүүс боож үхэхэд бор шидэмс дутна гэгч болоод байгаа.
-Бид энд хэлээ хазан нялуурч, тэврэлдэж, нөхрийн журамд үнэнч хэмээн андгайлж байхын тулд цуглаагүй, сонин хэвлэхийн тулд цугласан улс... гээд Лесли ханан дахь жаазтай сонины хуучин хуудсыг дахин харж: -Хэвлэн нийтлэгч нь энэ дугаарыг гарсны дараа ямар ч атугай Трумэн ерөнхийлөгч болсныг мэдээд ямаршуу байдалтай байсныг төсөөлж чадах уу? Би тэр хүний оронд байхыг хүсэхгүйсэн. Хэзээч... гэхэд нь,
-Баримтыг гуйвуулна гэснээс... Расселын тухай тэр намтар гудамжны бэртэгчин хэвлэлд илүү таарах юм шиг байна лээ. Та юунд түүнээс зуураад байгаа юм бэ? Мөрөөр нь орхичихвол дээргүй юу? Расселд ямар хүн болохоо харуулах бололцоо олгогтун гэсэнд,
-Би түүнд тийм бололцоо олгосон ... гэж Лесли учир битүүлэг үг хэлээд зүрх нь хөөрсөн байдалтай, өрөөн дотуураа хойш урагшаа холхиж:
-Ингэхэд олон нийтийн мэдээллийн хэрэгслийн тухай шинэ хуульд ерөнхийлөгч хориг тавих гэж байгаа сураг дуулдсан. Энэ чинь бид Сан-Диего, Омаха дахь студийг худалдаж авахаасаа татгалзахаас өөр аргагүй болно гэсэн үг гэв.
-Одоо яая гэх вэ дээ.
-Эргэлзэх юмгүй, би зорьсондоо хүрч чадна. Би түүнийг авч хаях санаатай, Мэтт ээ. Бид юу хийж байгаагаа мэддэг өөр нэг хүнийг Цагаан ордонд ороход нь тусална.
Ерөнхийлөгчийг өмөөрөөд нэмэргүй юм байна гэж Мэтт ойлгов. Лесли нэгэнт шийдсэн хүн юм байна. Ердөө Оливер Расселийг авч хаяна гэсэн солиотой бодол толгойд нь хадагдаж орхиод одоо яаж учирлан ятгаад ч нэмэргүй болсон шиг.
-Рассел одоогийн энэ албан тушаалдаа тэнцэх хүн биш. Би түүнийг дараагийн сонгуулиар ялагдуулахын тулд
бүхнийг хийхэд бэлэн байна.
* * *

Ерөнхий эрхлэгчийг явах гэж байтал сурвалжлах хэлтсийн дарга Филип Коул давхин орж ирээд,
-Мэтт ээ, цаана чинь бөөн гай болоод байна! хэмээн сэтгэл нь тогтож ядан дуу алдав.
-Маргааш болтол хүлээж болохгүй юм уу? Би яарч байна...
-Дейна Эвансын тухай юм...
-Тэр яагаа вэ? гэж Мэтт ширүүхэн асуув.
-Баривчлагдсан байна.
-Баривчлагдсаан? Юуны учир? хэмээн Мэтт гайхан мэлрэв.
-Тагнуул хийсэн гэж. Би...
-Үгүй. Би өөрөө хөөцөлдөе.
Мэтт ширээний дэргэд яаран очиж, Төрийн департаментын утсанд залгалаа.


Top
   
PostPosted: Jul.07.16 1:38 pm 
Offline
Эелдэг Гишvvн
Эелдэг Гишvvн

Joined: Mar.17.16 5:46 pm
Posts: 61
Арван тавдугаар бүлэг.

Дейнагийн хувцсыг тайчин хаяж, шоронгийн өрөөнөөс хүйтэн харанхуй хашаанд чирч гаргав. Бүсгүй хар тэнхээ гээрээ эсэргүүцэн тийчилсэн боловч тас зуурсан хоёр эрийг яаж ч чадахгүй байлаа. Хашаанд зургаан цэрэг автомат буугаа бэлэн бариад хүлээж байв. Хашгиран тийчилж байгаа бүсгүйг хурандаа Дивьякийн командаар газар зоосон модон баганад барьж хүллээ.
-Та нар ингэх ёсгүй. Би тагнуул биш! гэж орилсон бүсгүйн дуу тэсрэлтийн чимээнд дарагдаад сонсдохгүй байв.
Хурандаа гэдэргээ ухраад буудан алах багийн зүг толгой дохиж,
-Анхаараарай! Шагай! Ооёо...
-Орилохоо болиоч! гээд нэг хүн мөрнөөс нь барин ширүүн сэгсчиж байв. Дейна нүдээ нээв. Зүрх нь амаараа гарах шахан булгилж байлаа. Шоронгийн бохир муухай жижигхэн өрөөний ханзан дээр хэвтэж байжээ. Дээрээс нь хурандаа Дивьяк тонгойж байв. Дейна өндийж суугаад сэхээ орохыг оролдов.
-Та... та энд юу хийж байгаа юм бэ?
-Энэ оронд үнэн шүүх байдагсан бол таныг буудан алах байсан юм. Надад өөр тушаал өгсөн нь харамсалтай. Та суллагдсан... гэж хурандааг хүйтэн хөндий өгүүлэхэд Дейна баярласандаа амьсгаа нь давхцав.
-Таныг анхны онгоцоор тус орноос зайлуулна гэж хурандаа хэлээд Дейнагийн нүдийг ширтэн байж: -Эргэж ирэх юм бол, сайхан мэдээрэй! гэж нэмж хэллээ.
Дейнаг суллуулахын тулд Төрийн департамент, ерөнхийлөгчийн хамаг нэр нөлөө хэрэгтэй болжээ. Ямар хэрэг явдал болсныг сонсонгуут Тейгер нэн даруй Оливер дээр очиж,
-Надад сая Төрийн департаментаас утасдлаа. Дейна Эвансыг тагнуул хийсэн гэж ял тулган баривчлаад цаазаар авах гэж байгаа юм байна гэж мэдэгдэв.
-Ээ бурхан тэнгэр минь! Ямар аймшигтай юм бэ! Бид бүсгүйг цаазаар авахуулахад хүргэх ёсгүй.
-Нээрээ тийм. Та надад өөрийн нэрийн өмнөөс ажиллах зөвшөөрөл өгөхийг хүсье.
-Тэгье Бололцоотой бүхнийг хийгээрэй.
-Би одоохон Төрийн департаментад очьё. Амжилт олж чадвал "Трибюн" сонин биднийг мөрөөр минь байлгах магадгүй гэхэд нь Оливер толгой сэгсрээд,
-Би тэгж найдахгүй байна. За энэ чухал биш. Хамгийн гол нь бүсгүйг тэдний гараас мулталж авах хэрэгтэй байна. Хурдхан шиг... гэжээ.
Утсаар өдий төдий удаа хэлэлцээ хийж, ерөнхийлөгч өөрөө, Төрийн департаментаас, НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргыг утасдсаны дараа хурандаа Дивьяк Дейнаг суллахыг дуртай дургүй зөвшөөрчээ. Тейгер шинэ шинэ мэдээг Оливерт яаран сонсгож,
-Бүсгүй суллагдсан. Эх орондоо ирж яваа гэв.
-Тэнгэрийн минь аврал!
Питер бас баярлаж байлаа. Бүсгүйг өөдгүй амьтдын гараас мулталж чадсан нь сайхан хэрэг. Энэ буянт сайхан үйлс аминд нь хүрэхийг Тейгер мэдсэнгүй.
Мэтт Бейкер хориод сурвалжлагчийн хамт олон улсын Даллесын нисэх буудалд Дейнаг угтлаа. Бүсгүй тэнд цугларсан олон хүнийг хараад гайхан мэлэрч,
-Энд юу болж байгаа юм бэ?.. гэв.
-Дейнаа, наашаа. Инээмсэглээрэй!
-Чамтай ямар янзтай харилцаж байв? Эрүүдэж тамласан уу?
-Эх нутагтаа хөл тавиад ямар сэтгэгдэл төрж байна вэ?
-Битгий хөдлөөрэй, зургийг чинь дарлаа!
-Сараевод буцаж очих бодол бий юу?
Бүгдээрээ нэг зэрэг чанга чанга ярьж байв. Дейна гайхан балмагдаад хий бүлтэлзэж байлаа. Тэгтэл Бейкер яаран ирж машинд суулгаад хөдлөв.
-Юу болоод байнаа? гэж Дейнаг гайхан бөвтнөхөд,
-Гойд юм байхгүй. Чамайг баатар зоригтон гэж үзэцгээж байгаа юм гэхэд нь Дейна толгой сэгсэрч,
-Энэ надад хэрэггүй... Суллаж авч тус болсонд чинь баярлалаа гэв.
-Надад баярлах юмгүй, ерөнхийлөгч Рассел, Питер Тейгер нарт баярла. Тэд нар бүх товчлуураа дарсан шүү. Бас Лесли Стюарт тус болоогүй бол хэрэг бүтэхгүй байсан байх.
Мэттийг уг болсон явдлын тухай мэдэгдэхэд хэвлэн нийтлэгч эмэгтэй нь галзууртлаа хилэгнэж,
-Үхсэн муусайн турсаганууд! Мэтт ээ, бололцоотой бүхнийг хийж, манай бүх хэлхээ холбоог ашиглаж байгаад Эвансыг суллаж авагтун гэсэн байжээ.
Дейна машины цонхоор харав. Өөр өөрийн ажил хэргээр энгүүн тайван явж байгаа хүмүүс, зүлэг дээр тоглож байгаа хүүхдийг харахад сонин хачин санагдана. Бөмбөг тэсрэх, пулемет тачигнах, автоматаар шүрших чимээ сонсдохгүй. Үнэмшмээргүй юм гээч. Огт өөр ертөнц!
-Манай үл хөдлөх хөрөнгийн хэлтсийн дарга чамд байр олсон. Одоо бид тийшээ очно. Чи ... амралтын чөлөө авч... нэг хэсэгтээ амар... хичнээн ч удаан амарсан хамаагүй. Хэвийн байдалдаа эргэж орохоор ажилдаа орно биз гэж Мэтт яриад бүсгүйн өөдөөс харж: -Ингэхэд чиний бие ямар байгаа вэ? Эмнэлэгт үзүүлбэл зүгээр юм биш үү? би яриад... гэсэнд,
-Үгүй, зүв зүгээр. Манай Парисын товчооны сурвалж лагч намайг дагуулж яваад эмчид үзүүлсэн гэв.
Машин Калверт-стрит дахь нэг байшингийн дэргэд зогслоо. Байр нь жижиг ч гэсэн сайхан хогшил тавилгатай, унтлагын өрөө, зочлох өрөө, гал тогоо, халуун усны өрөө, ажлын жижигхэн өрөөтэй хөөрхөн тохилог байр байлаа.
-Таарах уу?
-Яриа байхгүй. Баярлалаа, Мэтт ээ.
-Би хөргүүлд идэх уух юм хийгээрэй гэж захисан. Амарч байгаад дэлгүүрээр явна биз. Чи өмсөх хувцас юу ч үгүй хүн байна. Сонины мөнгөөр авах юм шүү.
-Ай Мэтт ээ, ийм их ач тус болсон танд баярлаж барахгүй байна.
-Тайлангаа сүүлд бичиж өгнө биз. Хугацааг ярьж тохиромз.
Дейна гүүр дээр зогсоод их бууны нүргээнийг чагнан голын усыг харахад урсгал даган хөөсөн хүүрүүд хөвж байх юм...
Дейна хашгиран сэрэв. Нүүр нь нус нулимс болсон байлаа. Энэ чинь үнэн шүү дээ, Дейна үүнээс илүү аймшигтай юмыг өөрийн нүдээр олон удаа үзсэн! Одоо ч гэсэн тэр учир утгагүй, зэрлэг догшин дайнд эмэгтэйчүүд, хүүхэд, хөгшин, залуу эрчүүд амь үрэгдэж байгаа. Босни, Герцеговинид болж байгаа дайны учир шалтгааныг ойлгох арга байхгүй гэж профессор Стакийн хэлж байсан нь учиртай. Югославт болж байгаа хэрэг явдлыг бусад улс орон тоож хайхрахгүй байдаг нь бүр ч аймшигтай!
Бүсгүй унтвал дахин хар дарж зүүдэлнэ гэж айгаад босч цонхны дэргэд очиж, гадагшаа харав. Яасан нам гүм байна вэ! Ер бишийн нам гүм байна! Бас бүх байшин барилга бүтэн... явган зам дээр нэг ч нүх, хонхорхой байхгүй. Кемаль хүү одоо хаана байдаг бол? Түүнтэй хэзээ нэгэн цагт дахиж уулздаг болов уу? Юу л бол. Тэр хөвгүүн өдийд Дейна гэж нэг хүн байдгийг мартчихсан биз.

Дейна өглөө нь дэлгүүрээр явлаа. Түүний явсан газар болгон хүмүүс эргэж харж байв. Зарим нь гарын үсэг зуруулж авахыг оролдож байлаа.
-Энэ чинь Дейна Эванс! гэж ард нь шивэгнэлдэх сонсдож байв. Худалдагч нар түүний нэр усыг мэдэж байлаа. Мэттийн хэлдэг үнэн бололтой, Дейна үнэхээр олонд алдар нэртэй хүн болжээ. Энэ яасан эвгүй юм бэ!
Дейна өглөө цай уухаа мартаад гарсан учир нэг газар орж хоол идэхээр шийдэв. Юм идмээр санагдавч сэтгэл нь үймрээд нэг ч үмх хоол хоолой руу нь орохгүй байлаа. Цаг үргэлж одоохон нэг гай түйтгэр тохиолдох юм шиг санагдаад. Гудамжаар явж байхад хажуугаар өнгөрсөн хүн бүхэн мэргэн буудагч байж магадгүй гэсэн шиг, өөдөөс нь эгцлэн харж чадахгүй байв. Бас ойрхон газар буун дуу сонсдох нь уу гэсэн шиг үргэлж чимээ чагнаж явлаа. Цаашид ийм янзаар үргэлжлүүлж болохгүй. Эсвэл солиороход холгүй байна... Бүсгүй тэгж тэгж Бейкертэй ярихаар шийдэв. Мэтт түүнийг хараад,
-Та энд юу хийж явна вэ? Чи амралтын чөлөөтэй байгаа хүн, гэртээ харьж болгооно уу. Эсвэл нэг тийшээ явж амар гэхэд нь,
-Би даруйхан ажилдаа орох хэрэгтэй байна, Мэтт ээ
гэв,
Мэтт түүнийг ажин хараад хэдэн жилийн өмнө өрөөнд нь орж ирж байсан жаал охиныг санав. Бүсгүй тэр нэгэн удаа ч гэсэн ажлын тухай ярьж байсансан. Бас үгүй, өөрөөсөө сайн сурвалжлагч олдохгүй гэж, одоо ингээд ажилд орсон ч бэлэн байна гэж байсансан.
Энэ бүсгүй амалсан болгоноо биелүүлэхээр барахгүй давуулан биелүүлсэн. Мэтт охинтой байсан бол... Дейнатай адилхан охин байгаасай гэж хичнээн их хүсэх бол!
-Эзэн ахайтан чамтай уулзъя гэж байна билээ гэж Мэтт хэлээд хоёул Лесли Стюартын албан тасалгаанд очихоор явлаа...
Хоёр хүүхэн бие биеэ ажин шинжив. Мэнд усаа мэдэлцсэний дараа Мэтт, Дейна хоёр ширээний өмнөх зөөлөн сандалд суулаа.
-Намайг тэндээс салгаж авсанд тань танд маш их баярласнаа илэрхийлье.
-Танд тун амаргүй байсан байх. Би үнэнээсээ өрөвдөж байна. Мэтт та Дейнаг хаана тавих бодолтой байсан бэ?
-Цагаан ордны дэргэдэх сурвалжлагч өөр ажилд томилогдож байгаа. Түүний оронд орох уу?
Энэ бол их нэр хүндтэй албан тушаал гэж тооцогддог. Дейнагийн царай туяарч,
-Тэгэлгүй яах вэ гэлээ.
-За тэгэхлээр ярьж тохирлоо гэж Леслийг толгой дохиход,
-За... Их баярлалаа гэв.
-Амжилт хүсье.
Гудамд гараад Мэтт талбиун сайхан инээмсэглэж,
-Явж чамайг танилцуулъя гээд телевизийн студид Дейнаг дагуулж аваачихад бүх ажилтан нар цуглараад байжээ. Дейна олны дундуур өнгөрөхдөө хүн бүхэнтэй мэндлэлцэж, гар барилцах гэсээр хагас цаг шахам болов.
-Танилцагтун. Энэ Цагаан ордны дэргэдэх шинэ сурвалжлагч гэж Мэтт Филип Коулд Дейнаг танилцуулав.
-Сайхан хэрэг ээ. Одоо танд ажлын өрөөг чинь үзүүлье.
-Чи хоолоо идсэн үү? гэж Бейкерийн лавлахад,
-Үгүй, би... гэсэнд,
-Явж амаа хөдөлгөцгөөе гэжээ.
Уужим саруулхан хоолны танхим тавдугаар давхарт байдаг аж. Мэт Дейнаг булангийн ширээний дэргэд дагуулж аваачлаа.
-Мисс Стюарт их аятайхан хүүхэн шиг санагдлаа гэж Дейнаг өгүүлэхэд Мэтт нэг юм хэлэх гэснээ даруй амаа татаж,
-Тиймээ. Юу захих вэ? гэв.
-Би өлсөөгүй байна.
-Чи хоол идээгүй гэсэн биз дээ?
-Идээгүй.
-Өглөө цай уусан уу?
-Амжаагүй.
-Дейна чи хамгийн сүүлд хэдийд юм идсэн бэ?
-Санахгүй байна. Ялгаа юу байх вэ дээ.
-Манай шинэ тусгай сурвалжлагч өөрийгөө өлсгөж үхэх нь дутаж гэнэ!
-Мистер Бейкер та юу захиалах вэ? гэж хүрч ирсэн зөөгч асуув.
-Хөнгөн маягийн зууш. Мисс Эванст гахайн мах, шанцай, улаан лооль хачиртай талх авчирч өгнө үү. Амттанд юу авах вэ, Дейна?
-Хэрэг...
-Интоортой хуушуур. Надад хайрсан махтай сэндвич.
-Одоохон, эрхэм ээ.
Дейна эргэн тойрон хайнгадуухан харж,
-Эндхийн юм бүхэн үнэн бодитой биш юм шиг санагдаад. Тэнд бурангуй хар манан. Хууль бус явдал ноёрхсон аймшиг. Харин яагаад үүнийг тоож анхаарах хүн байдаггүй юм бэ, Мэтт ээ? гэв.
-Эндүүрч байна. Анхаардаг хүн бий шүү. Даанч энэ дэлхийг бид удирдан захирдаггүй болохоор биднээс шалтгаалах юм бага. Бид чадах ядахаараа хичээдгийг зөвшөөрөх биз.
-Энэ хангалтгүй гэж бүсгүй өөрийнхөөрөө зүтгэн толгой сэгсрэв.
-Дейна... гэснээ Мэтт түгдрэн зогсов. Мэтт энэ бүсгүйн сэтгэлийг тайвшруулж чадах уу даа? Энэ бүсгүйн сэтгэл нь алс хол, Мэттийн чихэнд үл сонсдох тэсрэлтийн чимээг чагнаж, энд суугаа хүмүүсийн хэний нь ч зүүдлээгүй аймшигт байдлыг нүдэндээ харж байна... Тэгээд хоёул зөөгчийг үг дуугүй хүлээлээ.
-За энэ бидний хоол хүрээд ирлээ!
-Мэтт ээ, би нэг их өлсөөгүй байна...
-Ид! Одоохон! гэж Мэтт тушаав.
Ширээний дэргэд Жефф Коннорс ирж,
-Сайн уу, дарга аа гэв.
-Сайн, сайн уу, Жефф ээ. Дейна энэ хүн спортын хэлтсийн дарга Жефф Коннорс гэхэд нь Дейна толгой дохив.
-Би мисс Эванс таныг үнэнч хүндэтгэгч. Таны эсэн мэнд гарч ирсэнд маш их баярлаж байна... гэхэд нь Дейна дахин толгой дохив.
-Бидэнтэй нийлэх үү, Жефф ээ? гэж Мэттийн асуухад,
-Дуртайяа тэгье... Би байна шүү, таны сурвалжлагыг алгасалгүй үзэх гэж хичээдэг байсан. Ёстой догь! Мисс Эванс та мундаг юмаа гээд суухад нь Дейна,
-Баярлалаа гэж бөвтнөв.
-Жефф өөрөө алдартай тамирчин. Хөрөг нь америкийн бейсболын Яруу Алдрын танхимд өлгөөтэй байдаг юм... гэхэд нь Дейна дахиад үл мэдэгхэн толгой дохив.
-Та баасан гарагт завтай бол бидний тоглолтод урья. "Бүргэдүүд" Балтиморийн "Янкуудтай" тоглоно. Энэ бол... хэмээн Жеффийг ярьж эхлэхэд Дейна энэ завсар анх удаа нүдээ өргөж,
-Аая яасан сэтгэл догдлом юм бэ! Миний ойлгож байгаагаар нэг тоглогч бөмбөг өшиглөж, дараа нь талбайг тойрон гүйхэд бусад өрсөлдөгч нар хөлд нь орж саатуулахыг хичээдэг байхаа? гэхэд нь,
-Тийм л дээ... гэж Жеффийн сэртхийн сунжруулахад Дейна босон харайхдаа сандлаа түлхэж унагах шахаж,
-Би хүмүүс... пулемётын галаас амь зулбан талбай дээгүүр гүйлдэж байхыг үзсэн! Тэр чинь тоглоом биш, та нарын тэнэг бейсбол биш юм шүү! гэж хашгирах тооны өгүүлээд юу юугүй бахардан унах нь уу гэмээр болоход нь хооллож байсан хүмүүс гайхан эргэж харцгаав.
-Та нарыг бүгдийг чинь чөтгөр алгадаасай! гэж Дейна эхэр татан уйлаад танхимаас гүйн гарлаа.
-Би их харамсаж байна. Уг нь би... гэж Жеффийн бөвтнөхөд,
-Энд чиний буруу байхгүй. Энэ бүсгүй сэхээ ороогүй байгаа юм. Ямар гээчийн их юм үзсэнийг нь ганц Эзэн Тэнгэр л мэдэх байх. Энэ байна шүү, орь залуу охин байж хэний ч үзээгүй зовлон амссан байна... гэж Мэтт учирлажээ.
Дейна өрөөндөө гүйн орж, хаалгаа тасхийтэл саваад сандалдаа арай чарай салгалан хүрч лагхийтэл суугаад хоёр алгаар санчигаа дарав.
Ай тэнгэр, би юу хийж орхих нь энэ вэ? Баяд ноёдын эрх танхил авхай шиг аяглаж байх ч гэж дээ! Дүүрсэн маанаг эм. Одоо намайг ажлаас хална даа. Хохь нь байхгүй юу! Юу боллоо гэж тэр залууг дайрч давшлав аа, би? Тэр хүн надад ямар ч гэм хийгээгүй, харин миний сэтгэлийг засах гэж оролдож байсан. Би энд хүний хүн. Хаа ч байсан хүний хүн хэвээр үлдэнэ.
Дейна ширээн дээр хоёр гараа дэрлэн хэвтээд асгаруулан уйлав. Хэдхэн минут өнгөрөөгүй байтал хаалга онгойж, Жефф Коннор дээр нь гахайн мах, шанцай, улаан лооль хачиртай талх, интоортой хуушуур тавьсан цар бариад зогсож байлаа.
-Та хоолоо мартсан байна гэж түүнийг зөөлөн хэлэхэд Дейна ичсэндээ нүүр нь халуу оргин нулимсаа бушуухан арчив.
-Би... Өршөөгөөрэй... намайг уучлаарай. Би уурлаж унтууцах ямар ч эрхгүй байсан... гэсэнд,
-Та эндүүрч байна. Ер нь гэхэд улиг болсон бейсболын тэмцээн хэнд хэрэгтэй юм бэ? Ингэхэд нэг хэсэг тантай хамт байвал болох уу? гэж Жефф аяархан өгүүлэв.
-Би өлсөөгүй байна. Баярлалаа гэхэд Жефф санаа алдаад,
-Мисс Эванс та намайг эвгүй байдалд оруулж байна. Мэтт намайг танд хоол идүүл гэсэн. Та намайг ажлаасаа хөөгдөөсэй гэж бодохгүй юм байгаа биз дээ? гэхэд нь Дейна инээмсэглэх аядаж,
-Хаанаас даа гээд хачиртай талхыг дуулгавартай авч нэг жаахан хазав.
-Дахиад нэг хазаач гэхэд нь бүсгүй яагаадыг өөрөө мэдэхгүй, залуу эрийн үгийг дагав.
-Дахиад.
-Та намайг шахаж байгаад үүнийг бүгдээрэнг нь идүүлэх гэж байгаа юм уу?
-Та таачихлаа гэхэд нь Дейна хичээнгүйлэн зажилж гарав.
-Одоо л болж байна. Ингэхэд юу ч гэсэн та баасан гаригийн орой завтай бол яах вэ дээ, цэнгэлдэх хүрээлэнд очих юм биш үү? гэхэд нь,
-За тэгье гээд Дейна санаа алдлаа...
Бүсгүйг Цагаан ордны хаалганд ойртож очмогц харуулын хүн,
-Мистер Тейгер тантай уулзаж ярих гээд хүлээж байгаа. Таныг түүний өрөөнд хүргэж өгнө гэв.
Дейна хэдэн минутын дараа Питерын өрөөнд очоод зогсож байлаа.
-Мистер Тейгер...
-Мисс Эванс таныг ийм хурдан ирнэ гэж санасангүй. Компаниас танд амралтын чөлөө өгөөгүй юм уу?
-Би өөрөө амрахыг хүсээгүй юм. Ажилгүй зүгээр суухад... хэцүүхэн байлаа.
-Суугтун. Кофе уух уу?
-Үгүй, баярлалаа. Би саяхан хоол идсэн... гээд Жеффийн хоол идүүлэх гэж яаж шахаж байсныг санаад бүсгүй өөрийн эрхгүй инээмсэглэв.
-Мистер Тейгер ээ, миний амийг аварсанд тань ерөнхийлөгч Рассел та хоёрт маш их баярлаж байна... гээд нэг хэсэг түгдэрснээ: -"Трибюн сонин ерөнхийлөгчид жаахан таагүй ханддагийг мэднэ. Гэхдээ... гэсэнд Питер үгийг нь таслан хуруугаа захирангуй гозойлгож,
-Тиймэрхүү юм чинь улс төрөөс ангид зүйл. Ерөнхийлөгч тиймэрхүү зүйлийг зүгээр өнгөрүүлэхгүй! Та Елена Троянскаягийн намтрыг мэдэх үү? гэв.
-Мэднэ.
-За тэгвэл ямар нэг юм болбол бид таны төлөөнөөс дайн хийхэд бэлэн байсан... гээд Питер инээмсэглэж: -Бид танд гай зовлон тохиолдоход хүргэхгүй байсан нь зүйн хэрэг гэж нэмж хэлэв.
-Би... юу хэлэхээ мэдэхгүй байна.
-Таныг Цагаан ордны дэргэдэх сурвалжлагчаар томилсонд ерөнхийлөгч бид нар их баяртай байгаа.
-Баярлалаа.
-Харамсалтай нь... гээд Питер хэсэгхэн алгуурлаж: -"Трибюн" сонин үнэхээр ерөнхийлөгчийг зүй бусаар дайран давшлах бай болгож байна. Одоо яалтай билээ. Хэдий тийм боловч мистер Рассел бид хоёрын тус болж чадах юм байвал... бид хоёр хоёул таныг туйлын их хүндэтгэж байдагт итгээрэй.
-Итгэлийг тань хөсөрдүүлэхгүйг хичээе.
Үүд онгойж Оливерыг орж ирэхэд Дейна, Питер хоёр
босов.
-Сууцгаа. Мисс Эванс та нутаг орондоо тавтай морилно уу.
-Баярлалаа, ноён ерөнхийлөгч өө. Танд хичнээн их баярлаж байгаагаа хэлэх үг олдохгүй байна... гэхэд нь Оливер инээмсэглээд,
-Хэн нэг хүнийхээ амийг аварч чадахгүй юм бол ерөөсөө ерөнхийлөгч байсны хэрэг юу вэ? Үнэнийг хэлэхэд бид бүгдээр танай сониныг нэг их шүтэн биширдэггүй юм. Таныг бол чин сэтгэлээсээ хүндэтгэцгээдэг гэв.
-Ийм хүндэтгэл надад хүнддэх вий гэж айж байна.
-Питер танд Цагаан ордныг үзүүлнэ. Ямар нэг асуудал бэрхшээл гарвал ичиж зоволгүй бидэнд хэлж байгаарай.
-Та их сайхан сэтгэлтэй хүн юм.
-Таныг татгалзахгүй бол Төрийн нарийн бичгийн дарга Вернертэй танилцуулъя. Бид Герцеговины байдлын тухай газар дээр нь очиж нүдээр үзсэн хүний яриаг сонсмоор байна.
-Жаахан ч гэсэн тус болж чадвал би өөртөө баярлах байна...
Төрийн нарийн бичгийн даргын хурлын танхимд цугларсан хүмүүс Дейнагийн яриаг анхааралтай сонсов.
-Сараево хот бараг тэр аяараа эвдэрч сүйдсэн... Цахилгаан байхгүй. Машин нь бүтэн үлдсэн хүмүүс аккумуляторыг нь аваад телевизороо залгаж, фронт дээрх байдлын тухай мэдээ үзэж сонсдог... Гудамжинд чулуу, эвдэрхий машин, унадаг дугуй мэтээр жинхэнэ бэхлэлт барьсан байдаг. Автобус огт байхгүй... Хүмүүс хотоор явган явах хэрэгтэй болдог. Бороо орохоор хүмүүс сувгаас ус утгаж авах гэж яарцгаадаг...
Улаан загалмайн ажилтан, сурвалжлагч нарын халдашгүй эрхийг хүндэтгэх байтугай олон улсын хуулийг тоож хүндэтгэдэг хүн байхгүй. Дайн эхэлснээс хойш дөч гаруй сурвалжлагч амь үрэгдэж, өдий төдий сурвалжлагч шархатсан. Слободан Милошевичийн эсрэг дахин үймээн гарах эсэхийг мэдэхгүй. Ямар ч гэсэн ардын бослогын улмаас ч юм уу, түүний дэглэм унах нь ил байна...
Уулзалт хоёр цаг шахам үргэлжилж, Дейнагийн хувьд нэгэнтээгүүр тамын зовлон, нөгөөтээгүүр сэтгэлээ онгойлгох хэрэгсэл боллоо. Дейна тэнд болж байгаа явдлыг тодорхойлон ярихдаа өөрийн биеэр үзсэнийг дахин туулах мэт байжээ. Санаж бодсоноо сайн ярьж дотроо онгойлгох нь хичнээн чухал байсныг бүсгүй одоо болтол ухаараагүй явжээ. Сүүлдээ хамаг тэнхээ нь алдраад ирлээ.
-Эрхмүүд ээ, мисс Эвансад талархлаа илэрхийлцгээе. Яриа нь утга төгөлдөр байлаа. Мисс Эванс таны эсэн мэнд эргэж ирсэнд бид бүхэн баярлаж байна гэж сайдын хэлэхэд,
-Баярлалаа, мистер Вернер ээ гэв.
Баасан гаригийн орой Дейна Камден-Ярз цэнгэлдэх хүрээлэнгийн сурвалжлагч нарын ложид Жефф Коннорстой зэрэгцэн сууж байхдаа эргэж ирснээсээ хойш анх удаа дайнаас өөр юм бодож чадахтай болсноо мэдрэв.
-Зургаадахь шидэлт эхэллээ. Нөльсон цохиж байна. Пальмейро гол баазад ойртож очлоо. Оноо хоёр-нэг боллоо. Нельсон бөмбөгийг талбайн гол руу цохиход Палмейро тийшээ гүйж байна. Мундаг сайхан цохилоо шүү! "Янки" нар ялах ямар ч найдлагагүй болж байх шиг. "Бүргэдүүд" ялна гэж бараг бат итгэлтэй хэлж болох байна... гэж тайлбарлагч ярьж байв.
Сүүлчийн цохилтын өмнө Жефф өндийж, Дейнагийн өөдөөс хөгжилтэйхөн хараад,
-За ямар санагдаж байна? гэсэнд,
-Маш сайхан санагдлаа гэжээ.
Тэмцээний дараа хоёул "Хоёр зуун арван тав" гэдэг гуанзанд очиж оройн хоол идэв. Дейна Жеффэд,
-Хүлцэшгүй муухай зан гаргасныг минь уучлан хэлтрүүлэхийг дахин гуйя. Би тэр оронд их удсан. Тэнд... гэснээ яаж учирлан хэлэхээ олж ядан түгдэрч:
-...хүн бүхэн амьд тэсэж үлдэхийн төлөө тэмцэж байдаг. Юм бүхэн санамсаргүй тохиолдлоос шалтгаална. Хүмүүс үхэж үрэгдэж байдаг юм шүү дээ, та ойлгооч! Хэрэв хэн нэг нь тэр дайныг зогсоохгүй бол тэр хүмүүст амьд тэсэж үлдэх ямар ч найдлагагүй болно гэсэнд,
-Тэнд болж байгаа хэрэг явдлын хариуцлагыг та хүлээх ёстой биш шүү дээ. Биеэр туулж өнгөрүүлсэн, нүдээр үзсэн аймшигт явдлыг үргэлж бодоод байвал аюултай. Дахин давтан үзэгдэж харагдаад байх болдог. Цаг ямагт... гэхэд нь,
-Мэднэ... Энэ даанч тийм амаргүй байх юм гэв. -Мэдээж. Таныг дургүйцэхгүй бол би хажууд чинь байж баймаар байх юм. Та зөвшөөрөх үү? гэхэд нь Дейна түүний өөдөөс харж харж эцэст нь,
-Болно л доо гэж санаа алдав.
Маргааш нь Жефф дахиад Дейнаг хамт хоол идье гэж уриад,
-Манайхаар дайраад очоорой гээд хаягаа хэлж өгөв. Гэгээн цагаан өдөр ч гэсэн онцын хэрэггүй бол очихын хэрэггүй гэж ярилцдаг ядуучуудын муу нэртэй хороололд Жеффийн юу хийдгийг Дейна гайхан тааж ядсан ч зөвшөөрөв. Гайхах зүйлгүй байсан юмсанж. Биеийн тамирын хувцасархуу есөн шидийн хачин хувцас өмссөн есөөс арван гурван насны бейсбол тоглодог багачууд Жеффийг тойрон шавсан байлаа. Дейна замын хажууд машинаа зогсоогоод сониурхан ажиглав. Тэдэнд Жеффийн зааж сургах нь:
-Хамгийн гол нь яарах хэрэггүй. Бөмбөг өгөх хүн бөмбөг шидэхэд бөмбөгийг их удаан нисч явна, түүнийг барьж авах цаг зөндөө бий гэж сэтгэлдээ төсөөлж байгаарай. Чиний цохиур бөмбөгийг онож цохино гэж урьдаас итгэлтэй байгтун. Өөрийн зургаадахь мэдрэхүйг хөгжүүлэхийг хичээгтүн...
Жефф Дейнаг хараад гар даллан дохиж,
-За хүүхдүүд ээ, өнөөдөртөө ингээд болно гэв.
-Энэ Жефф таны найз бүсгүй юм уу? гэж хэн нэгний нь асуухад Жефф инээмсэглээд,
-Би өөрөө ч мэдэхгүй байна. Миний аз байвал тийм болж таарах байх. За баяртай! гээд машин руу явлаа.
-Сүрхий баг юмаа!
-Сайн хүүхдүүд байгаа юм. Би эднийг долоо хоногт нэг удаа дасгалжуулдаг юм.
-Сайхан хэрэг ээ гэж Дейна инээмсэглээд яагаад ч юм бэ, Кемаль хөвгүүнийг дурсан санав. Хаана байдаг бол доо? Юу хийж явдаг бол доо?
Цаг улиран өнгөрч, Дейна Жеффэд улам их дасаж байлаа. Олон таван үггүй тайван дөлгөөн зантай, хэзээд дэмжин туслахад бэлэн байдаг энэ залуу Дейнагийн журмын сайн анд нөхөр болжээ. Жеффтэй хамт цагийг өнгөрүүлэхэд аятайхан санагддаг байлаа. Яваандаа Сараевогийн тухай аймшигт дурьдатгал нь бүдгэрч, шөнөдөө хар даран зүүдлэх нь намджээ. Хэрэв Жефф байгаагүй бол аймшигт дурьдатгалаас ийм амархан салж чадахгүй байсан байж мэдэх юм. Энэ хүн сэтгэл зүрхэнд нь онцгой байр эзлэх болсныг Дейна аажмаар ухаарч эхэллээ.
Дейнагийн ажлын өрөөний ширээн дээр гараар бичсэн өдий төдий алдаа мадагтай нэгэн захидал байж байв:
"Мисс Эванз та миний төлөө сана битий зовоорой би дажгүй сайн байна таны над авч өгсөн хувцсыг удахгүй явулна надад одоо хирэггүй, надад өөрийн хувцс бий. кемал."
Дугтуй дээр нь Парисын шуудангийн тэмдэг дарсан байх агаад захиаг "Ксавье, хөвгүүдийг асрах газрын" цагаан хуудсан дээр бичсэн байв. Дейна хөвгүүний муруй сарий бичсэн захидлыг дахин нэг уншаад утасны харилцуур авав. Хүүхэд асрах газартай холбоо барих, хөвгүүнийг олох гэсээр байтал дөрвөн цаг өнгөрлөө.
-Байна уу? гэж харилцуурт жаахан айж бэргэсэн байдалтай аяархан дуугарах сонсдов.
-Кемаль аа, би Дейна Эванс байна. Би чиний захиаг авсан гэж сэтгэл догдлон хэлээд хариу хүлээсэнд дуугарсангүй.
-Чамайг гачигдаж дутагдах юмгүй эрүүл энх жаргалтай сайхан сууж байгаад чинь баярлаж байгаагаа хэлэх гэсэн юм... гэсэнд хөвгүүн бас дуугарсангүй.
-Би ганцаараа их хэцүү байна шүү, Кемаль аа. Яагаад гээч? Би чамайг их санаж байна гэсэнд,
-Худлаа. Та намайг мартсан. Би танд хэрэггүй гэж хөвгүүн гомдонгуй дуугарав.
-Үгүй шүү, Кемаль аа, би чамайг мартаагүй. Вашингтонд ирж, надтай хамт суухыг хүсэх үү?
-Та... та үнэн хэлж байна уу?
-Үнэн байлгүй яах вэ. Ирэх үү?
-Би...би... гээд жаал хөвгүүн эхэр татан уйлав.
-Кемаль аа, битгий уйл. Би чамайг хүлээж байна! Чи зөвшөөрөх үү?
-Зөвшөөрнөө, зөвшөөрнө, эгч ээ.
-Би тун удахгүй бүгдийг зохицуулна.
-Мисс Эванс аа!
-Юу гээ вэ, миний дүү?
-Би танд хайртай.
... Дейна, Жефф хоёр Уэст Потомак-паркаар зугаалж
явлаа.
-Би байна шүү, удахгүй ханьтай болно. Хоёр долоо хоногийн дараа над дээр нэг хүн ирнэ.
-Ханьтай болно ий? гэж Жеффийн гайхан лавлахад нь түүний дууны өнгөнд атаархан сэрдсэн аялга сонсдоход Дейна яагаад ч юм бэ, баярлаж,
-Тийм. Түүнийг Кемаль гэдэг юм. Арван хоёр настай... гээд бяцхан эрэмдэг хөвгүүний намтрыг ярьж өгөв.
-Сайн хүү бололтой.
-Нээрээ тийм. Тамын зовлон үзэж өнгөрүүлсэн хүү шүү, Жефф ээ. Түүнийг нь мартуулахын тулд би чадах бүхнээ хийх ёстой.
-Хоёул хамтдаа хийнэ.
Дейна, Жефф хоёр тэр шөнийг анх удаа хамт өнгөрүүлжээ.


Top
   
PostPosted: Jul.07.16 2:33 pm 
Offline
Эелдэг Гишvvн
Эелдэг Гишvvн

Joined: Mar.17.16 5:46 pm
Posts: 61
Арван зургаадугаар бүлэг.

Учир мэдэхгүй хүмүүст ганцхан Вашингтон байдаг юм шиг санагдана. Жинхэнэ хэрэг дээр бол хоёр Вашингтон байдаг. Нэг нь эртний уран барилга, алдар цуутай музей, өнгөрсөн зууны яруу алдарт хүмүүсийн хөшөө дурсгал, гэрэлт хөшөө бүхий сүр жавхлант хот... ногоон цэцэрлэг, цэцэглэн буй интоорын мод, амьдралыг тэтгэгч ариун цэнгэг агаар бүхий хот. Нөгөө нь орох орон, оочих аягагүй ядуучуудын орогнох газар, ядуучуудын хороолол, Америкт эрүүгийн гэмт хэргийн статистик хамгийн аймаар байдаг, алуурчин дээрэмчдийн нуугдан бугдаг бохир муухай нүх сүв энд тэндгүй байдаг хот.
"Монро Армз" бол Хорин долдугаар гудамж, К-стрит ийн уулзварын ойролцоо аятайхан байрласан, нэгдүгээр давхартаа бутиктэй, нийслэлд цөөхөн байдаг ганган зочид буудлын нэг. Эзэд нь буудлаа зарлан сурталчлах хэрэгцээгүй, энд голдуу байнга үйлчлүүлэгчид суудаг байна. Эзэгтэй нь үл хөдлөх хөрөнгөөр худалдаа хийж баяжсан Лэра Камэрон гэдэг авгай байлаа.
Зочид буудлын даамал Жереми Робинсон яг оройн ээлжийнхний ажлыг шалгаж, бүртгэлийн дэвтрийг бодлогошрон үзэж, нэрсийн жагсаалтад ямар нэг алдаа байгуузай гэсэн шиг хамгийн үнэтэй люкс байранд суудаг хүмүүсийн нэрсийг дахин дахин шүүж байв.
Одоохондоо юм бүхэн зохих журмын дагуу, байр байрандаа байж байна. Зочин бүрийг даамал сайн танина. Харин хамгийн дээд талын 825 л байна даа! Зочид буудлын хамгийн тансаг баян тэр байрыг голдуу хамгийн дээгүүр хүмүүст зориулан нөөцөлж байдаг юм. Тэр бол наймдугаар давхрыг бүхлээр нь эзэлсэн байр. Ганган хээнцэр хогшил тавилгатай, маш их үнэтэй зураг, барималтай, эртний үнэт эдлэлтэй. Олны нүдэнд үзэгдэхээс зайлсхийхийг хүссэн зочид хүнд харагдахгүй ирж очиж болохуйц, газар доорхи гараашид шууд буудаг тусдаа цахилгаан шаттай.
Жереми Робинсон бүртгэлийн дэвтэрт Южин Гант гэсэн нэр байхыг үзээд барьц алдаж байлаа. Жинхэнэ нэр нь мөн юм болов уу, эсвэл Томас Вульфийн романыг унших дуртай хэн нэгэн нь юм болов уу?
Энэ мистер Гант гэгчийг хүлээж авсан өдрийн хаалгач Карл Горман хэдийн ээлж солигдсон учир түүнийг олох арга байхгүй. Ядахдаа бүр амралтын чөлөөгөө аваад явсан байгаа. Робинсон өөрөө оньсого таавар мэт учир битүүлэг зүйлийг үзэн яддаг байжээ. Южин Гант гэдэг хэн гэгч болоод дээд зэргийн люкс байр авсан байдаг байна вэ?
Гуравдугаар давхрын 325-р байранд Британий эзэнт улсын одонгоор шагнагдсан алдарт жүжигчин авгай жүжигтээ бэлтгэж байлаа. Жаран долоон настай тэр эрхэмсэг ахайтан дээхэн үед өөрийн тоглолтоор Лондоны Вест-Эндээс эхлээд Нью-Йоркийн Бродвейг хүртэл Европ, Америкийн бүх театрын үзэгчдийн сэтгэлийг эзэмдэж байжээ.
Царай нь одоо хүртэл урьдын гоо үзэсгэлэнгийн ул мөрийг хадгалж үлдсэн байна. Гэхдээ улирах цагийн эрх, урам хугарах, харамсан гашуудахын зовлонд баахан гундсан нь ил. Гизела авгай "Вашингтон пост” дөнгөж сая
уншсан аж. Сонинд Гизелаг тайзан дээр дахин гарах гэж нийслэлд ирсэн юм шигээр бичжээ. "Дахин гарахаар" гэнэ шүү, хар маанаг чинь! Яаж зүрхэлнэ вэ?! Гизела тайзан дээрээс хэзээ ч бууж байгаагүй! Уг нь одонт Гизела Барретын сүүлчийн удаа жүжигт тоглож байсан цагаас хойш хорь гаруй жил өнгөрсөн нь үнэн. Гэхдээ аугаа их жүжигчинд авьяас билэгт нь тохирсон роль, гялалзсан сайн найруулагч, гар татдаггүй өгөөмөр продюсөр хэрэгтэй байдаг болоод тэр. Одоогийн найруулагч нар бол жинхэнэ театрын сүр жавхлан, ариун журмын тухай юу ч мэддэггүй дутуу түүхий шар жавьжтанууд. Х.М.Тенант, Бинки, Бомон, С.Б.Кохран мэтийн юмны учир мэддэг продюсерүүд хаачив аа? Тэр ч бүү хэл, Хелберн, Беласко, Голден нарын зэрэг овоо юм мэддэг америкчууд ажил төрлөөс аль хэдийн холдсон байна.
Одоо яая гэх вэ дээ, аливаа юм хэзээ нэгэн цагт дуусдагаас хойш. Орчин үеийн театрыг зохих хэмжээний хүмүүжил боловсрол ч байхгүй, адаглаад аятайхан намба төрх ч байхгүй, ямар нэг арга залиар өвөр түрийгээ дүүргэж авсан хөндлөнгийн харанхуй бүдүүлэг амьтад удирдаж байна. Аяа, үлгэр домог шиг урьдын сайхан цагаас дурьдатгал төдийхөн үлдэж дээ. Тэр үеийн жүжгийн зохиолчид дээрээс заяасан сод авьяас билэгтэн байсансан. Одонт Гизела Баррет Шоугийн "Сэтгэл зүрх шаналгадаг байшин" жүжгийн Элла Данны дүрд анх тоглож билээ.
Шүүмжлэгч хичнээн бахдан хөөрч байлаа! Хөөрхий Жорж! Энэ нэрээ үзэн яддагсан. Тэгээд "Бернард" гэж дуудуулах дуртай байсан. Түүнийг хорсолтой, ёжтой гэж үздэг байсан боловч үнэндээ бол жинхэнэ бадрангуй романтик үзэлтэн байсан юм. Гизелад улаан сарнай цэцэг явуулдаг байж билээ. Хэтэрхий бүрэг ичимтгий болохоор үүнээс цаашгүй. Гизелаг зөвшөөрөхгүй гэж айдаг байсан байх.
Тэтгэмжийн тоглолтод Гизелийн сонгож авсан роль хамгийн хэцүү болж ирээд эмгэнэлт дүр байж билээ. Леди Макбетын дүр. Ийм юмыг дийлэх жүжигчин эмэгтэй цөөхөн!.. Одонт Гизела Баррет өөрт нь хүн саад болуузай гэж хана руу харж суугаад нэг сайн амьсгаа аваад ролио давтаж эхлэв:
Эрлэгийн элч, ад албины сүнс чи
Эм биеийг минь хөлөөс толгой хүртэл
Эр хүйстэн болгож хувиргаад аль.
Халуун цусыг минь баран урсгаж
Хамаг биеийг минь хар санаагаар дүүргээд аль.
Өрөвдөх сэтгэл орох нүх сүвийг бөглөж
Өр цээжинд минь гэмшил төрдөггүй болгоод аль.
Харанхуй шөнө дээрээс минь нөмрөн ирж
Хатан мэсийн олон шархыг халхпаад аль.
Үүлэн чөлөөгөөр шагайсан тэнгэр "Үүнийгээ боль!" гэж хашгирахгүй болгоод аль.
Дээд давхарт нь нэгэн хүн,
-Ай бурхан тэнгэр, ийм маанаг амьтад байдаг аа бас! Энэ хөөтэй зочид буудалд анх бууж байна гэж бодмоор... хэмээн хашгичиж байлаа.
425-р байрны зэвсгийн худалдаачин Ж.Смит гэгч өрөөнүүдээр явж үйлчилдэг хөөрхий зөөгчийг загнаж байгаа нь тэр байжээ.
-...би дандаа хоров загасны түрц иддэгийг мэдвэл мэдэх болсонсон. Хоров загасных! Мэдэв үү? гээд болор савтай хар түрцийг жигшин зэвүүцсэн байдалтай хуруугаараа чичилж: -Энэ хямдхан юмаа одоохон аваад зайл! хэмээн бууж байлаа.
-Өршөөгөөрэй, мистер Смит ээ. Би одоохон гал тогоонд очоод... гэхэд нь Смит гараа сэгсэрч,
-Хэрэггүй! гээд очир эрдэнээр засаж чимэглэсэн "Роллекс" цагаа харж: -Тэртэй тэргүй цаг алга. Чухал уулзалттай гэв.
Смит босч үүд рүү явлаа. Өмгөөлөгчтэй уулзах цаг болсон байжээ. Өчигдөр холбооны дээд шүүхээс Смитэд батлан хамгаалах яамны сайдад хахууль өгөхийг оролдсон хэргээр арван таван зүйлээр ял тулгасан байна. Хэрэв эд мөрийн баримт илэрвэл Смитэд гурван жил шоронд сууж, нэг сая долларын торгууль төлөх аюул тулгарч байлаа.
525-р байранд Вашингтоны нэр нөлөөтэй нэгэн өрхийн гуравдахь үеийн хүн болох конгрессын гишүүн Уильяс Квинт өөрийн мөрдөх товчооны гурван ажилтантай зөвлөлдөж байлаа.
-Энэ хотод мансууруулах бодисын асуудал өдөр cap өнгөрөх тусам улам хурцдаж байна. Ямар нэг арга хэмжээ авах хэрэгтэй. Мистер Айзек та юу мэдэж амжив? гэж Квинт
асуув.
-Гудамжны дээрэмчид. Брендвудийн бүлэг Арван дөрөвдүгээр гудамж, Симпл-ситийн бүлэгтэй тулалдаж байна. Ганц сүүлийн сард гэхэд дөрвөн хүүр олдсон.
-Бид цаашид иймэрхүү юмыг хүлцэж болохгүй. Тэртэй тэргүй биднийг тал бүрээс таталж байна. Надад мансууруулах бодис хэрэглэж байгаа байдалд хяналт тавих захиргаа, цагдаагийн комиссараас утасдаж, бидний юу хийж байгааг асууж шалгаасан гэж Квинт архиран өгүүлэв.
-Та тэдэнд юу гэж хэлэв?
-Хэлдгийгээ хэлсэн. Мөрдөн байцаалт хийж байна гэж гээд туслахдаа хандан: -Бреидвудтэй уулзахаар
ярилцаж тохирогтун. Орон гэртээ айх юмгүй сууя гэж байгаа бол битгий үнэрхээд бай гэж цаад маанагууддаа олигтойхон хэл гээд өөр нэг туслахдаа хандан: -Ингэхэд өнгөрсөн сард манайд хэдий хирийн юм орж ирсэн бэ? гэж асуув.
-Эндээ арван сая, гадаадад арван сая.
-Үнэ хөлсөө нэмэх хэрэгтэй байна. Энэ хөөтэй хотод амьжиргааны үнэ өдрөөр биш, цагаар өсөн нэмэгдэж байна.
625-р байранд суудаг Норман Хафф орондоо нүцгэн хэвтээд зочид буудлын төлбөртэй сувгаар гаргадаг садар самууны кино үзэж байлаа. Бие нь өөхөлж шалхайсан, асар том гүзээтэй халзарч яваа цайвар шар бүдүүн эр энэ мөчид киноны баатар амраг шиг байлаа. Норман гараа сунган хань бологчийнхоо цээжин биеийг хайхрамжгүй илж,
-Ирма чи эдний юу хийж байгааг нэг хараач. Би чамтай мөн ингэвэл чамд ямар байх вэ? гээд дэлгэц дээр лужир том биетэй эрийн дор нэгэн хүүхэн хүсэл тачаал нь бадран гүрвэлзэж байхыг нүд салгалгүй ширтэх зуур Ирмагийн гэдсийг хуруугаараа илж,
-Энэ чиний дурыг сэргээх үү, хүүхээ? Минийх босчихоод байна. Би бэлэн... гээд ёолон гиншиж, Ирмагийн хөлийн хоорондуур хоёр хуруугаа шургуулж, хийлсэн резинэн хүүхэлдэйг шүүрэн авч эргээд юмаа шургуулав. Хүүхэлдэйн цахилгаан дамжуулгатай умай дуулгавартай агшиж сунан юмыг нь улам чанга хавчиж байлаа.
-Ай тэнгэр! Болж байна, болж байна! Алив, хүүхээ! хэмээн Норман амьсгаадан байв.
Эцэст нь Норман зайг тасалж, амьсгаадан гэдэргээ харж хэвтлээ. Догь байна шүү! Гайхалтай сайхан! Өглөө Ирмаг дахин нэг хэрэглээд хийг нь гаргаж, чемодандаа далд хийнэ.
Норман нэгэн компанийн худалдааны явуулын төлөөлөгч учир нэг хотоос нөгөө хотыг дамжин хэсүүчилж явдаг байлаа. Хэдэн жилийн өмнө золоор энэ Ирмаг худалдаж аваад тэр үеэс хойш эмэгтэйчүүдийг хэрэгсэхээ больжээ. Норманы мэргэжил нэгт тэнэг ах дүүс нь гудамжнаас садар эмс олж зуурдын учралаар тачаалаа хангадаг. Норман тийм болтлоо солиороогүй байна! Тэр мангарууд осолтой юм хийвэл хийж л байг! Норман өөрөө наад зах нь ДОХ юм уу хүйтэн өвчний халдвар авна гэж айх юм байхгүй!
Дараагийн давхрын 725-р байранд баахан хэрүүл болж байв. Пэт Мэрфийн гэрийнхэн ресторанаас дөнгөж ирээд байгаа аж. Тагт дээр зогсож буй арван хоёр настай Гоом хүүг,
-Аав аа, маргааш гэрэлт хөшөөн дээр гаръя. Тэгье л дээ, аав аа хэмээн гуйхад дүү нь,
-Үгүй. Би Смитсоны музей үзнэ! гэж зүтгэхэд,
-Смитсоных биш, Смитсоновынх гэж эцэг нь залруулж хэлэв.
-За яах вэ, Смитсоновынх болог. Ямар ч гэсэн би тэр музейг үзнэ.
Хэдийгээр эцэг нь насныхаа ихэнхийг энд өнгөрүүлсэн боловч хоёр хүүхэд нь нийслэлд анх удаа ирсэн аж. Пэт бол хамгийн дээгүүр албан тушаалтны өрөө тасалгаагаар чөлөөтэй орж гардаг их азтай лоббист байлаа.
Пэтийн эцэг, Огайо дахь нэгэн жижиг хотын дарга хүүгээ улс төрийг нэн их хүндэтгэдэг болгон хүмүүжүүлжээ. Хөвгүүн бүр багаасаа төрийн албаны хүн болохыг хүсэн мөрөөдөж, бодол төлөвлөгөөгөө өөрийн хамгийн сайн найз Жоуид ярьдаг байлаа. Хоёр хүү нэг ангид сурдаг, зуны лагерт хамт очдог, үй зайгүй үерхдэг байв. Гэтэл ганцхан өдөр бүх юм өөр болжээ. Жоуигийн эцэг эх нь төрөл садныхантайгаа уулзахаар хэд хоног явахдаа хүүгээ Мэрфийнд орхисон аж. Шөнө Жоуи хүү Пэтийн унтлагын өрөөнд гэтэн орж ирээд хажууд нь хэвтэж,
-Пэт ээ, сэрээрэй хэмээн дуудав.
-Юу вэ? Юу болоо вэ? гэж цаадахь нь нойрмоглон бөвтнөв.
-Би ганцаардаад байна. Би чамгүйгээр унтаж чадахгүй нь.
-Чи яагаа вэ? гэж гүйцэд сэрээгүй Пэтийн асуухад
-Чи ойлгохгүй байна уу? Би чамд хайртай. Чамайг хүсээд байна гэж Жоуи шивэгнээд Пэтийн уруулыг шуналтай шимэн озжээ. Пэтийн бие зарс хийв. Энэ Жоуи чинь бандич юм уу? Ингэж бодохоос гутамшигтай муухай санагдаж бөөлжис нь хутгав. Тэр шөнөөс хойш Пэт Жоуигаас бүрмөсөн холбоо тасарч, насандаа нэг ч үг дуугарахаа больжээ.
Пэт Мэрфи бандич нарыг үзэн яддаг байв. Тэнгэрийн хараал идсэн үзэшгүй муухай эрэмдэг зэрэмдэг амьтас! Юм мэдэхгүй бага хүүхдийг уруу татан бузарлах гэж үргэлж санаархаж байдаг! Пэт тэр гажигтай завхай самуун этгээдүүдийн эсрэг тэмцэхэд нэгэн насаа зориулж, эр эмийн харилцааны гаж буруу явдалтыг хилэгнэн эсэргүүцдэгээрээ Америкт алдаршсан байна.
Пэт урьд нь Вашингтонд дандаа ганцаар ирдэг байв. Энэ удаа эхнэр нь өөрийгөө хоёр хүүхдийн хамт аваад яваач гэж шалаад болсонгүй.
-Бид чиний тэнд яаж шуу амьдардагийг үзье гээд байхаар нь Пэт эцсийн бүлэгт бууж өгчээ. Одоо тэгээд эхнэр хүүхдээ харж суухдаа эднийгээ эцсийн удаа харж байгаа байж магадгүй гэж алжаангуй бодож байв. Пэт яагаад ийм муухай алдаа хийв ээ? За яах вэ, багахан хугацаа үлдлээ. Юм бүхэн бараг дууссан. Энэ хэд маргааш ингэнэ тэгнэ гэж элдэв юм төлөвлөвөл төлөвлөж л байг. Маргааш гэхэд Пэт өөрөө энд байхгүй. Эднийг сэрэхээс өмнө Бразили орох замд ороод явж байх болно.
Тэнд Пэтийг Аллен хүлээж байгаа.
Дээд зэрэглэлийн 825-р байранд үхээрийн нам гүм
байв.
-Яаралгүй... жигд... тайван амьсгал. Хамгийн гол нь айж балмагдаж болохгүй гэж хархүү өөрөө өөртөө тушаагаад шал дээр тэрийн хэвтэж буй бүсгүйн гоолиг нүцгэн биеийг ширтэн,
-Энэ би биш, ...би ингээгүй... Энэ бүсгүй өөрөө хальтирч ойчсон хэмээн дахин дахин үглэж байв.
Шархнаас нь цус шүүрэн толгой нь жижиг төмөр ширээний булан мөргөсөн тэр газар хивс дээр улаан нялга болон тунарчээ. Хархүү бүсгүйн судсыг барьж үзэх гэж оролдож үзэв. Юу ч байдаггүй. Ганцхан минутын өмнө амьд бүлээн байж байгаад одоо ийм болсон байна гэхэд... үнэмшмээргүй.
Эндээс шалавхан зайлах хэрэгтэй байна. Одоо даруйхан. Хархүү хүүрийн тэндээс холдож, хувцсаа яаран өмсөж эхлэв. Хэрэв энэ бүхэн илэрвэл... зүгээр нэг хэрүүл шуугиан болоод зогсохгүй, газар хөдөлнө! Сүйрлийн аюул болно!!! Одоо хамгийн гол нь байрыг хөлсөлсөн хүний жинхэнэ нэр усыг нохой шиншээд ч мэдэхгүй болгох хэрэгтэй.
Хархүү хувцаслаж дуусаад халуун усны өрөөнд яаран орж, алчуур норгоод өөрийн гар хүрсэн юм бүхнийг хичээнгүйлэн арчиж эхэллээ. Хурууны мөр үлдээгүйг баттай мэдээд өрөөг сүүлчийн удаа тойруулан харав. Бүсгүйн цүнх байж байна! Хархүү буйдан дээрээс тэр цүнхийг авч цахилгаан шат руу явахдаа зүрхнийхээ булгилахыг намдаах гэж оролдов. Хаалга онгойход шатны дотор орж, "Г" үсгээр тэмдэглэсэн товчлуурыг дарсанд хэдхэн секундийн дараа цахилгаан шат газар дорхи гараашид орж зогслоо. Тэнд хүн байсангүй. Машин руугаа очих гэснээ тэр даруй нэгийг санаж, цахилгаан шатанд дахин орж товчийг нь алчуураараа арчив. Дараа нь нэг ч хүнд харагдаагүйгээ баттай мэдэх гэж сүүдэрт жаахан зогсов. Аз таарахад гараашид хүн байсангүй. Хархүү машин руугаа гүйн очиж, жолооны ард сууж, хөдөлгүүрийг асаав. Машин гудамжинд гарч, олон машины дунд замхран алга болов.
Бүсгүйн цогцсыг Филиппин шивэгчин олжээ.
-Эзэн Тэнгэр, олон хутагт минь намайг авар! хэмээн тэр хүүхэн шивэгнээд загалмайлан залбирч, өрөөнөөс чарлан гүйж гарлаа. Жереми Робинсон, Тоом Питерс, харуулын дарга нар түүнд туслахаар гүйлдэн ирэв.
-Бурхан! хэмээн Тоом уулга алдаж: -Арван зургаа ч хүрээгүй охин байна. Одоо даруйхан цагдаад утасдъя гэв. -Байз!
Цагдаа нар ирнэ. Сонин хэвлэлд бичнэ. Илчилнэ... Робинсоны толгойд нэгэн агшны төдий илүү дутуу чимээ шуугиан гаргалгүй, хүүрийг сэмхэн зайлуулчихвал дээр юм шиг санагджээ. Гэтэл шивэгчин хүүхэн... тэр хүүхэн өдийд зочид буудлаар нэг чалчиж амжсан биз. Ингэж бодоод, -Чиний зөв юм уу даа гэж дуртай дургүй дуугарав.
Тоом Питерс халааснаасаа алчуур гаргаж, утасны харилцуурыг түүгээрээ жийрэглэн авахад нь Робинсон зэвүүрхэж,
-Чи яаж солиорох чинь энэ вэ? Энэ чинь хүн амины хэрэг биш, золгүй тохиолдол байна! гэсэнд,
-Бид ямар хэрэгт хутгалдсаныг хэн мэдэх билээ... гэж Питерс хэдэрлээд дугаарт залгаж: -Хүн амины хэргийн хэлтэстэй холбоод өгнө үү гэв.
Мөрдөгч Ник Ризийг адал явдалт зохиолын хавтаснаас буугаад ирсэн хүн үү гэмээр санагдана. Боксчин байсныг нь санагдуулах хугарч нахийсан хамартай, гэмт хэргийн ертөнцийнхний зүрхийг үхүүлдэг лужир том биетэй өндөр эр, ёстой нэг гүжирмэг цагдаа. Ник Риз жирийн цагдаагаар алба хашиж эхлээд алхам алхмаар дээш ахин эргүүлийн албаны ахлах офицероос түрүүч болж, сүүлдээ дэслэгч болтол дэвшсэн байна. Түүнд зүй ёсоор тэргүүн зэргийн мөрдөгчийн цол олгосон бөгөөд сүүлийн арван жилд өөрийн хэмжээний мэргэжил нэгт хүмүүсийн дотроос хавьгүй олон гэмт хэрэг илрүүлжээ.
Мөрдөгч Риз өрөөн доторхийг тойруулан тайван харав. Түүнтэй хамт ирсэн мөрдөн байцаах бригад ажилдаа ороогүй байлаа.
-Үүнд гар хүрсэн хүн бий юу? гэж Ризийн санаа зовнингуй асуухад,
-Ба-байхгүй ээ гэж Робинсон хариулаад татвагас хийв.
-Энэ хэн юм бэ?
-Мэдэхгүй.
-Мэдэхгүй гэж үү? Залуухан бүсгүйг дээд зэрэглэлийн люкс байранд үхээд хэвтэж байхад нь олсон гэх, тэгтэл та хэнийг нь мэдэхгүй байдаг. Танай энэ буудалд буусан хүмүүсийг бүртгэх дэвтэр байдаггүй юм уу?
-Бий л дээ, мөрдөгч өө. Харин энэ тохиолдолд... гээд даамал түгдрэв.
-Энэ тохиолдолд юу гэж?.. Битгий сунжруулаад байгаач.
-Байрыг Южин Гантын нэр дээр авсан юм.
-Южин Гант гэж хэн юм бэ?
-Мэдэхгүй юм даа гэхэд нь мөрдөгч Риз илт тэсгэл алдаж,
-Юу гэсэн үг вэ? Нэг хүн энэ байрыг хөлсөлж авсан болохоор хөлсийг бэлэн мөнгөөр юм уу чекээр, эсвэл хонь мал, эрдэнэ шишээр ч юм уу, төлсөн байж таараа. Энэ Гант гэгчийг бүртгэсэн хүн түүний царайг харсан байж таараа. Ингэхэд энэ байрыг хэн олгосон юм бэ? гэв.
-Өдрийн хаалгач Карл Горман.
-Би тэр хүнтэй чинь уулзаж ярих хэрэгтэй байна.
-Тийм боломж... байхгүй болов уу даа.
-Яагаад?
-Горман амралтаа авсан.
-Түүнтэй холбоо барь.
-Горман хаашаа явахыгаа хэлээгүй гэж хөөрхий Робинсон арга тасарсан янзтай санаа алдав.
-Хэзээ ирэх вэ?
-Хоёр долоо хоноод.
-Танд нэг бяцхан нууцаа хэлэхийг таалж болгооно уу Та намайг хоёр долоо хоног хүлээнэ гэж бодож байгаа бол их эндүүрч байна. Надад тэр хүний өчиг мэдүүлэг хэрэгтэй! Энэ байранд хүн орж гарч байхыг харсан хүн байхгүй юм гэж үү?
-Үгүй байж болох юм... гэж Робинсон өршөөл эрсэн янзтай бөвтнөөд: -Энэ байр газар дорхи гараашид ордог тусгай лифттэй... Ер нь юунаас болж ингэж бөөн хөл үймээн болоод байгааг ойлгохгүй юм. Бодвол энэ бүсгүй хар тамхи хэрэглэдэг, тэгээд түүнээ жаахан хэтрүүлчихсэн байх. Бүдэрч унахдаа ширээний булан мөргөсөн байх гэв.
Тэдний дэргэд өөр нэг байцаагч ирж
-Шүүгээг шалгалаа. Гутал хувцас нь ердийн дэлгүүрийнх юм байна. Сэжүүр болмоор юм огт алга.
-Хэн болохыг нь тодорхойлон тогтоох боломж алга уу?
-Алга. Цүнх байлаа ч дотроос нь юм олдсонгүй.
Мөрдөгч Риз цогцсыг дахин үзээд цагдаа тийш эргэж,
-Саван аваад ир. Эхлээд норгоорой гэв.
-Юу гэнээ? гэж цаадахь нь ихэд гайхан асуув.
-Нойтон саван аваад ир.
-За, эрхэм ээ.
Ник өвдөг сөхрөн сууж, үхдэл бүсгүйн гарыг өргөж
үзээд,
-Сургуулийн хүүхдийн бөгж бололтой гэв.
Энэ завсар нөгөө цагдааг саван авчирч өгөхөд Риз үхдэлийн хурууг болгоомжтой савандаж бөгжийг сугалж аваад,
-Денверийн дээд сургууль гэж байна. Дээр нь П. Й. гэсэн овог нэрийн эхний хоёр үсэг байна. Даруй шалгагтун. Сургуульд нь утасдаад энэ бүсгүйн хэн болохыг лавлаж мэд. Хүүрийг аль болохуйц хурдан танин магадлах хэрэгтэй гэв.
Хурууны хээ авч байсан мөрдөгч Ээд Нельсон хажуунаас нь,
-Энд нэг боольхой байна, Ник ээ. Хогшил тавилга, хаалганы бариулыг сайтар арчжээ гэв.
-Тэгвэл бүсгүйг үхэж байхад хажууд нь нэг хүн байсан байж таарна. Тэр хүн эмч дуудахгүй яасан юм бол? Яагаад хурууныхаа мөрийг баллав Бас энэ жаал бүсгүй ийм үнэтэй байранд юу хийж байгаа вэ? Чөтгөр алгад! Мистер Робинсон! Байрны хөлсийгяаж төлсөн байна вэ?
-Бэлэн мөнгөөр. Зарлага дугтуйтай нь авчирч өгсөн. Байрыг утсаар захиалсан байна.
-Цогцосыг аваад явж болох уу, Ник ээ? гэж хүн амины хэргийг бүртгэн магадалдаг байцаагч эмэгтэй асуув.
-Жаахан байзаарай. Ямар нэг хөндлөнгийн нөлөөтэйгөөр үхсэн баримт мэдэгдэв үү?
-Духан дээрх шархнаас нь өөр юм алга. Бид задалж шинжилнэ л дээ.
-Шивсэн ул мөр байна уу?
-Нэг ч алга.
-Хүчиндсэн юм шиг байна уу?
-Үгүй юм шиг. Гэхдээ бид үүнийг ч шалгана.
-Бид юу мэдэж байгаасан билээ? Денверийн нэг сургуулийн сурагч охин Вашингтонд ирж, хамгийн үнэтэйн тоонд ордог зочид буудалд буугаад амь үрэгдсэн байх юм. Нэг хүн хурууныхаа мөрийг арчиж арилгаад өөрөө арилаад өгчээ. Үүнээс чинь бүтэн бээрийн холоос баас үнэртэж байна. Байрыг хэн хөлсөлж авсан нь сонин байна. Коронер оо, хүүрийг аваад гарч болно. Энд чи цахилгаан шатан дахь хурууны мөрийг шалгасан уу?
-Мэдээж. Тэр хүн шууд газар дорхи гараашид буусан байна. Тэнд хоёрхон товчлууртай юм. Хоёуланг нь арчсан байна.
-Гараашийг үзэв үү?
-Үзсэн. Гойдын юм алга.
-Нэг хүн мөрөө баллах гэж сүрхий хичээжээ. Нэг боп манайд хавтаст хэрэг нь байдаг хүн, эсвэл чөлөө цагаараа зугаалж цэнгэх гэсэн дээгүүр зиндааны толгой байх. Мистер Робинсон! Энэ байрыг их төлөв хэн хөлсөлж авдаг вэ?
-Манай хамгийн хүндэт зочид. Эзэн ван, ерөнхий сайд... ерөнхийлөгч нар... гэж даамал дуртай дургүй хариулав.
-Сүүлийн хорин дөрвөн цагт энэ утсаар хүн ярьсан уу?
-Мэдэхгүй.
-Утасдсан байвал танайх бүртгэдэг үү? гэж Рил унтууцан архирав.
-Бүртгэдэг гэхэд нь Ник харилцуурыг авч,
-Залгах өрөө юу? Би мөрдөгч Ник Риз байна. Сүүлийн хорин дөрвөн цагт дээд зэрэглэлийн люкс өрөөнөөс хүн утасдсан байна уу, үгүй юу, үзээч... За, би хүлээж байя гэв.
Санитарууд бүсгүйн нүцгэн чөргөр биеийг даавуугаар бүтээж, дамнуурга дээр тавив. Ай тэнгэр, энэ чинь амьдралын замаа дөнгөж эхэлж байсан хүүхэд юм! Хөөрхий амьтан!
-Мөрдөгч Риз ээ! гэж утасны бүсгүй дуудав.
-За яав?
-Өчигдөр нэг хүн утасдсан байна. Хотын дотор... гэхэд нь Риз үзэг, дэвтэр гаргаж,
-Дугаар нь хэд вэ? Дөрөв-тав-зургаа-долоо-тэг-дөрөв- нэг үү? гээд бичиж эхэлснээ зогсоод дэвтрээ гайхан ширтэж: -Эхийгээ юу яасан... гэж хараав.
-Юу болоо вэ? гэж Нельсоны гайхан асуухад Риз толгойгоо алгуурхан өргөөд,
-Энэ чинь Цагаан ордны нэг утас байна! гэжээ.


Top
   
PostPosted: Jul.07.16 2:57 pm 
Offline
Төгөлдөр гишvvн
Төгөлдөр гишvvн

Joined: May.28.14 3:02 pm
Posts: 86
Харуулдаад л хүлээж байлаа. Баярлалаа та хоёртоо


Top
   
PostPosted: Jul.07.16 3:30 pm 
Offline
Эелдэг Гишvvн
Эелдэг Гишvvн

Joined: Mar.17.16 5:46 pm
Posts: 61
Арван долоодугаар бүлэг.

Маргааш өглөө нь Жаан цайгаа ууж байхдаа,
-Оливер чи урьд шөнө хаачсан бэ? гэж асуухад Оливерын сүнс нь халих шахаж,
-Хүнтэй уулзсан... гэж бөвтнөв.
-Уулзах гэсэн хүнтэйгээ уулзаагүй байна лээ. Гэтэл би шөнийн гурван цагт гэртээ ирсэн. Би чамайг эрээд олоогүй. Дахиад асууя: -Чи хаана байсан бэ?
-Зарим нэг асуудлыг зохицуулах ажилтай байсан. Юу болоо вэ? Ямар нэг юм болохоо байгаа юу?
-Өө тэр чухал биш... гэж Жаан алжаангуй дуугараад: -Чи ойлгооч. Чи намайг гомдоохын хажуугаар өөртөө хор хөнөөл болж байна. Чиний ийм... иймэрхүү зангаас болж бид хамаг байдгаа алдвал яана?! .. гээд Жаан цурхируулан уйлав. Оливер босон харайж эхнэрийнхээ дэргэд очоод мөрөөр нь эвгүйхэн тэвэрч,
-Жаан, ам алдъя, юм бүхэн сайн сайхан байгаа. Нээрээ шүү. Би чамдаа маш их хайртай гэв.
Оливер худал хэлсэнгүй. Үнэхээр эхнэртээ өвөрмөц маягийн хайртай байжээ. Өчигдөр шөнийн явдал бол зүгээр нэг хар дарсан зүүд. Тэр хүүхэн өөрөө эхэлж утасдсан. Оливер уг нь уулзахыг зөвшөөрөхгүй байх ёстой байсан юм. Аль дайралдсантайгаа амраглаад байж болохгүй!
Гэхдээ аймаар сүйдтэй юм болоогүй, Оливер маш болгоомжтой байсан. Нэг ч хүн ажиг сэжиг аваагүй. Эрвэл эрж л байг!
...Питер Тейгерийн сэтгэл улам их түгших болов Оливөрын янаг амрагийн явдлыг нуухад улам хэцүү болж байлаа. Эцэст нь хоёул нилээд буурьтайхан ярилцаад хэлэлцэж тохирсон аж. Питер сард хэдэн удаа Цагаан ордноос гадагш гарч яаралтай нууц зөвлөлгөөн хийх хэрэгтэй мэтээр зарлаад харуул хамгаалалтынхнаас салж дөнгөдөг байлаа.
Эцсийн бүлэгт Питер энэ бүхнээс бүр залхаж гүйцээд сенатын гишүүн Дэвист гомдол тавьсанд цаадахь нь үл тоомсорлон дал мөрөө ёвгосхийлгээд,
-Одоо яая гэх вэ дээ, Питер ээ? Оливер залуу халуун цустай хүн. Ийм хүн биеэ барьж дийлдэггүй юм. Уг нь би чиний ёс суртахууны зарчмыг их хүндэтгэдэг, чиний гэр бүлийнхэндээ халуун дотно байдгийг мэднэ. Ерөнхийлөгчийн зан байдал чамд жигшүүртэй муухай юм шиг санагддаг байх. Түүнийг буруушаах хэрэггүй. Хүнийг яллан зэмлэхгүй бол өөрөө ял зэмд унахгүй. Ердөө л хүн амьтанд ажиг сэжиг авахуулахгүй шиг хэргээ бүтээгээд байхыг хичээгээрэй гэжээ.

* * *

Мөрдөгч Ник Риз үхээрийн үнэр, ариутгах бодисын үнэр ханхлах, цулгуй нүцгэн ханатай хүүр задлах байрыг үзэн яддаг учир өөрийгөө албадан байж зооринд оров. Тэнд түүнийг хүн амины хэргийг магадлан шалгадаг байцаагч Хелен Чуан гэдэг хар үстэй нүдэнд дулаахан жижигхэн хүүхэн хүлээж байв.
-Өглөөний мэнд. Задлан шинжилж дууссан уу? гэж Ризийн бөвтнөхөд,
-Урьдчилсан дүгнэлт бэлэн болсон. Үл мэдэгдэх эмэгтэй толгой нь шархатсаны улмаас нас барсан байна.
Ширээ мөргөхөөс өмнө зүрх нь зогссон байжээ. Бүсгүй метилендиоксиметамфетамин гэдэг бодисын тунг хэтрүүлснээс амь үрэгдсэн байна.
-Хелен чи намайг зовоож алахаар шийдсэн хүн үү дээ. Хүний хэлээр яриад өгөөч гэж Никийн санаа алдахад
-Уучлаарай. Хар ярианы хэлэнд үүнийг "онгодын охь" гэдэг юм... гээд Никэд нэгэн хуудас цаас сарвайж: -Бидний илрүүлж мэдсэн зүйл гэвэл ердөө энэ байна гэв.
ЗАДАЛЖ ШИНЖИЛСЭН ПРОТОКОЛ
АМЬ ҮРЭГДЭГЧИЙН НЭР: ЖЕЙН ДОУ.
ХЭРГИЙН ДУГААР С-Л 961 ПАТОЛОГОАИДТОМЧИЙН ДҮГНЭЛТ
1. Зүрхний булчин зовниж хэт томорсон:
А: Зүрх томорсон-750 гр.
Б: Зүүн ховдол хэт томорсон (2,3 см).
В: Элэг тогтонги томорсон-2750 гр.
Г: Дэлүү томорсон-350 мг.
2. Мансууруулах бодисоор цочмогхордсон.
А: Бүх дотоод эрхтэн зогсонги өөрчлөгдсөн.
3. Хордлого авсан (Хавсралтыг үз).
4. Тархинд нь цус харавсан (Хавсралтыг үз).
(Үхлийн шалтгаан)
Зүрх хэт томорсон.
Мансууруулах бодисоор цочмог хордсон.


Ник задлан шинжилсэн протоколыг дуустал тэсвэртэй уншаад,
-Энэ бүхнийг жирийн англи хэлээр орчуулбал энэ бүсгүй "онгодын охийн" тунг хэтрүүлснээс үхсэн юм шив дээ? гэж лавлав.
-Тийм.
-Бүсгүйг хүчиндсэн байна уу? гэж асуусанд Хелен дал мөрөө хавчаад,
-Охин хальс нь урагдсан, гуя дээр нь точгийн мөр, жаахан цус байсан гэв.
-Тэгвэл хүчиндсэн юм шив дээ.
-Тэгж бодохгүй байна.
-"Тэгж бодохгүй байна" гэдэг чинь юу гэсэн үг вэ? гэж Ник хөмсөг зангидав.
-Хүчирхийлсэний ямар нэг ул мөр алга гэхэд нь Риз ойлгож ядан хөмсгөө өргөж,
-Огт ойлгосонгүй. Чи юу яриад байна?
-Жейн Доу өмнө нь охин биеэрээ бүтэн байсан байна. Тэгээд эр хүнтэй анх учирчээ.
Мөрдөгч хана ширтэн гөлийж, сая авсан мэдээллээ эргэцүүлэн бодов. Хэн нэгэн нь бүсгүйтэй хонохоор зочид буудалд ирнэ үү гэж ятган үгэндээ оруулсан бололтой. Нэг бол хуучин танил нь, эсвэл их нэр нөлөөтэй хүн байж таарлаа.
Утас дуугарахад Хелен харилцуур аваад,
-Хүн амины хэрэг мөрдөх товчоо байна. Тиймээ, энд байна... Ник тантай ярья гэж байна гэхэд нь Ник утасны дэргэд очиж,
-Байна уу? Би Риз байна гэснээ царай нь гэнэт туяарч,
-Ай миссис Холбрук, утасдсанд тань баярлалаа. Бид П. Й. гэсэн овог нэрийн эхний үсэгтэй, танай сургуулийн бөгж олсон. Танайд ийм овог нэртэй оюутан бүсгүй бий юу? Тус болбол их баярлана. За баярлалаа. Би хүлээж байя гээд байцаагч эмэгтэй рүү харж: -Бүсгүйг хүчиндээгүй гэж бат итгэж байгаа юм биз дээ? гэж лавлав.
-Хүчиндсэний ямар нэг ул мөр байхгүй.
-Үхсэний нь дараа явалдсан байж болох уу?
-Юу л бол.
Миссис Холбрук дахин утасдаж,
-Мөрдөгч Риз үү? гэв.
-Тийм.
-Манай компьютерт овог нэр нь тийм үсгээр эхэлсэн ганцхан бүсгүй байна. Полин Йелден гэж.
-Миссис Холбрук та тэр бүсгүйн гадаад төрх байдлыг тодорхойлон хэлж чадах уу?
-Болно л доо. Арван найман настай. Бие жижигхэн чийрэг зузаан биетэй, хар үстэй.
-Ойлголоо.
-Биш юм байна. Тэр биш.
-Өөр хүн байхгүй юу?
-Охидын дотор байхгүй гэхэд нь Никийн толгойд гэнэт нэг бодол төрж,
-Овог нэр нь тийм үсгээр эхэлсэн хөвгүүн бий гэж байгаа юм уу? гэж асуув.
-Тийм. Поол Йерби гэж ахлах ангийн хүү. Чухмыг хэлбэл тэр хүү одоо Вашингтонд байгаа... гэхэд нь Никийн зүрх хүчтэй булиглаж,
-Энд байгаа юм уу? гэв.
-Тийм. Бид бүх ангиар нь аялалд явуулсан юм. Цагаан ордон, конгрессын байшин зэргийг үзэг гэж...
-Тэр ангийнхан бүгдээрээ Вашингтонд байгаа юм уу?
-Яг тийм.
-Энэ ялдамд асуухад та тэдний хаана буусныг мэдэхгүй биз?
-"Ломбарди" зочид буудалд буусан байх. Тэнд тойрон аялалын бүлэгт хөнгөлөлт үзүүлдэг гэсэн. Би бусад зочид буудалд утасдаж үзсэн, бүгдээрээ...
-Их баярлалаа, миссис Холбрук ээ. Та надад их тус боллоо... гээд Ник харилцуурыг тавьж, байцаагч эмэгтэйд хандан,
-Задлан шинжилсний эцсийн дүн гарахаар надад хэл өгөөрэй. За юу? гэсэнд,
-Тэгэлгүй яах вэ. Амжилт хүсье, Ник ээ гэв.
-Баярлалаа. Сая надад бөөн аз таарах шиг боллоо.
"Ломбарди" зочид буудал Пенсельвани-авенюд, Цагаан ордны хажууханд байдаг агаад лавлах бичигт нь хэд хэдэн түүхийн дурсгалт газар, метрогийн станци заажээ. Ник хуучин цагийн тавилгатай үүдний танхимд орж. хаалгачийн лангуу тийш очлоо.
-Поол Йерби энд буусан уу?
-Одоохон, эрхэм ээ гээд хаалгач бүртгэх дэвтрийн хуудсыг яаран эргүүлж,
-Тийм байна. 315-р байр. Дуудах уу? гэв.
-Хэрэггүй, толгой дээр нь гэнэт бууя. Та утаснаас холхон байгаарай.
Риз цахилгаан шат руу очиж, гуравдугаар давхарт гараад гудмаар явлаа. 315-р байрны хаалганы цаанаас хүний дуу сонсдож байв. Риз хүрэмнийхээ товчийг тайлаад хаалгыг тогшсонд арван долоо-найман насны хөвгүүн тайлж өгөв.
-Амрыг эрье!
-Поол Йерби юу?
-Биш гээд хөвгүүн цааш эргэж, өрөөний цаад тал руу
-Поол оо, чамайг асууж байна гэж дуудав.
Риз тэр хүүг хажуу тийш нь түлхээд дотогш орлоо. Халуун усны өрөөнөөс жийнс өмд, битүү ноосон цамцтай, өрөвгөр үстэй чөргөр хөвгүүн гарч ирэв.
-Поол Йерби юу?
-Тийм. Та хэн бэ? гэхэд нь Риз тэмдгээ гарган үзүүлж,
-Хүн амины хэрэг мөрдөн байцаах хэлтсийн мөрдөгч Риз гэсэнд хөвгүүний царай зэвхий дааж гэдэргээ ухран,
-Танд... та яах гэсэн юм бэ? гэв.
Хөвгүүний зүгээс айдсын долгион цацарч байгааг Ник барин тавин мэдрээд халааснаасаа амь үрэгдсэн бүсгүйн бөгжийг гаргаж, Йербийн нүдний өмнө эргэлдүүлэн,
-Поол чи үүнийг үзсэн үү? гэж асуув.
-Үзээгүй. Би... гэж хөвгүүн бөвтнөлөө.
-Үүн дээр чиний нэр овгийн эхний үсэг байна.
-Тийм үү? Өө тийм... гээд хөвгүүн илт сандран түгдэрч: Минийх мөн ч байж магад. Би хаячихсан шиг санаж байна
гэв.
-Эсвэл бэлэглэсэн юм уу? гэсэнд Поолын нүд дальдарч,
-Аа... магадгүй гэв.
-Хувцасла, Поол оо. Явцгаая.
-Намайг баривчилж байгаа юм уу? гэж хөвгүүний зүрх хөөрөн шулганахад Ник гайхан,
-Яалаа гэж? Чи гэмт хэрэг үйлдсэн юм уу? гэв.
-Үгүй л дээ. Би...
-Тэгвэл би чамайг юу боллоо гэж баривчлах юм бэ?
-Би... мэдэхгүй. Та намайг яагаад авч явах гэж байгаа юм бэ? гээд нэгийг бодсон байдалтай онгорхой хаалга руу хяламхийхэд нь мөрдөгч Риз хөвгүүний бугуйнаас чанга
атгаж,
-Хэрэггүй, Поол оо. Огцом ширүүн хөдөлж болохгүй гэв. Өөр нэг хөвгүүн дуудаж,
-Поол оо, ээжид чинь юм уу, өөр хэн нэг хүнд утасдах уу? гэж асуухад Поол биеэ хураан гунигтайхан толгой сэгсрээд,
-Үгүй, хэрэггүй гэж сонсдох төдий шивэгнэв.
Цагдаагийн ерөнхий газар Индиана-авенюд бусдаас ялгарах юмгүй зургаан давхар байшинд байдаг аж. Хүн амины хэрэг мөрдөн байцаах хэлтэс нь гуравдугаар давхарт байв. Поол Йербийн зургийг, хурууны хээг авч байх хооронд Риз ахмад Отто Миллертэй ярьж амжив.
-"Монро Армз" хэргийн зарим зүйл тодорхой болж эхлэх шиг байна гэсэнд Миллер сандлын түшлэг налан гэдийж,
-Яригтун гэв.
-Би бүсгүйн найзыг баривчилсан. Энэ хөвгүүн үхтэлээ айгаад байна. Одоо байцааж эхэлнэ. Та байлцах уу? гэсэнд Ахмад урвайн ширээн дээрээ эмх замбараагүй овоолгоостой байгаа бичиг цаас руу толгой дохиж,
-Надад ажил мундахгүй байна. Дараа нь бүрэн тайлан бичиж өгөөрэй гэв.
-Мэдлээ, эрхэм ээ! гэж Риз идэрхэг хариулаад хаалга руу явлаа.
-Тэр хүүд эрхийг нь хэлж өгөхийг битгий мартаарай, Ник ээ.
Поолыг байцаах байранд авчирав. Тэр бол их юм үзсэн болов уу гэмээр нэг муу ганхалзсан ширээ, дөрвөн сандал, зураглах аппарат арай ядан багтсан өргөөш ес, уртааш арван хоёр футийн жижигхан өрөө байв. Үүнээс гадна хананд нь толиор өнгөлөн далдалсан шагайвар суулгасан байх бөгөөд түүгээр бусад мөрдөгч нар байцаалтыг хажуугийн өрөөнөөс ажиглаж болдог байна.
Поол Йербийг Ризийн өөдөөс харуулан суулгаж, Ду Хоган, Эдгар Бернстайн гэдэг өөр хоёр мөрдөгч байлцав.
Мөрдөгч Риз:
-Бидний яриаг видео хальсан дээр буулгаж авдагийг та мэдэх үү?
-Мэднэ, эрхэм ээ.
-Та мэдүүлэг өгөхдөө заавал өмгөөлөгч байлцуулах эрхтэй. Өөрөө өмгөөлөгч хөлслөн авч чадахгүй бол улсаас танд өмгөөлөгч өгнө.
Мөрдөгч Бернстайн:
-Бид өмгөөлөгч дуудах уу?
-Надад өмгөөлөгч хэрэггүй.
-За сайн. Та дуугүй байх эрхтэй. Хэрэв асуултад хариулахаар шийдвэл таны энд хэлсэн бүхнийг шүүх дээр таны эсрэг ашиглах болно. Та ойлгов уу?
-Ойлголоо, эрхэм ээ.
-Таны нэр хэн бэ?
-Поол Йерби.
-Хаяг?
-Колорадо муж улс, Денвөр хот, Марион-стрит, хорьдугаар байшин, гуравдугаар байр. Би хэрэг хийгээгүй,
би...
-Одоогоор танд ямар нэг ял тулгаагүй байна. Бид зүгээр зарим нэг мэдээлэл авах гэсэн юм. Та бидэнд туслахыг татгалзахгүй биз дээ?
-Хаанаас татгалзах вэ... Харин би юу болсныг огт ойлгохгүй байна.
-Нээрээ ойлгохгүй байгаа юм уу?
-Нээрээ шүү, эрхэм ээ.
-Танд найз бүсгүй би юу?
-За даа... та нар мэдэж байгаа...
-Үгүй, одоохондоо мэдэхгүй байна. Та яривал яасан юм бэ?
-Болно л доо. Би бүсгүйчүүдтэй уулздаг...
-Болзоонд очдог гэсэн үг үү? Бүсгүйчүүдийг урьж энд тэнд аваачдаг уу?
-Тийм.
-Танд байнга үерхдэг найз бүсгүй бий юу? Дуугарсангүй.
-Хариулаач, Поол оо.
-Бий, эрхэм ээ.
Мөрдөгч Бернстайн:
-Нэрийг нь хэн гэдэг юм бэ?
-Хлоя.
Мөрдөгч Риз:
-Хлоя... тэгээд цааш нь?
-Хлоя Хьюстон.
Риз нэр овгийг дэвтэртээ бичиж авлаа.
-Хаяг нь?
-Денвер, Оук-стрит, 602-р байшин.
-Эцэг эхийн нь нэр?
-Ээжтэйгээ хамт суудаг юм.
-Тэгвэл эхийн нь нэр хэн бэ?
-Жеки Хьюстон. Колорадо муж улсын захирагч. Мөрдөгч нар гайхан өөд өөдөөсөө харав. Ёстой нэг заваан юманд хутгалджээ. Энэ л дутаж гэнэ! Риз бөгжийг өргөж харуулаад
-Энэ Поол таных уу? гэж асуусанд хөвгүүн сайн хараад,
-Тийм байна гэж тээнэгэлзэнгүй хариулав.
-Та үүнийг Хлояд бэлэглэсэн үү? гэсэнд хөвгүүн дал мөрөө хавчаад,
-Тийм... Тэгсэн шиг... гэв.
-Та баттай санахгүй байгаа юм уу?
-Үгүй, одоо саналаа. Бэлэглэсэн юм байна.
-Та ангийнхантайгаа хамт Вашингтонд ирсэн юм байна,тийм үү?
-Тийм.
-Хлоя та нартай хамт ирсэн үү?
-Тиймээ, эрхэм ээ.
-Бүсгүй одоо хаана байгаа вэ?
-Мэ-мэдэхгүй.
Мөрдөгч Хоган:
-Та түүнтэй сүүлчийн удаа хэдийд уулзсан бэ?
-Хоёр хоногийн өмнө шиг санаж байна.
Мөрдөгч Риз:
-Хоёр хоногийн өмнө ий?
-Аахн.
Мөрдөгч Бернстайн:
-Чухам хаана?
-Цагаан ордонд.
-Тэр бүсгүй Цагаан ордонд очсон юм уу? гэж Риз гайхан асуув.
-Тиймээ, эрхэм ээ. Хлоягийн ээж нь бидэнд Цагаан ордныг үзүүлэхээр ярьж өгсөн юм.
Мөрдөгч Хоган:
-Хлоя та нартай хамт очсон уу?
-Тийм.
Мөрдөгч Бернстайн:
-Ямар нэг ер бишийн юм болоогүй юу?
-Та юу асууж байна?
Мөрдөгч Хоган:
-Экскурсээр явж байхдаа хэн нэг хүнтэй уулзсан уу? Түүнтэй ярилцсан уу?
-Тийм л дээ. Хөтлөгчтэй.
Мөрдөгч Риз:
-Тэгээд л тэр үү?
-Тэгээд л тэр, эрхэм ээ.
Мөрдөгч Хоган:
-Тэр завсар Хлоя цаг үргэлж бусадтайгаа хамт байсан уу?
-Тийм... гэснээ Йерби түгдэрч: -Үгүй. Ариун цэврийн өрөөнд орно гээд арван таван минут хиртэй алга болсон. Эргэж ирэхдээ...
Мөрдөгч Риз: -Дараа нь юу болсон юм бэ?
-Юу ч болоогүй, зүгээр эргээд ирсэн... гэхдээ хөвгүүн нэг юм нуугаад байх шиг байлаа.
-Хүү минь, чи Хлоя Хьюстоны үхсэнийг мэдэх үү? гэж мөрдөгч Риз зөөлхөн асуув. Гурван мөрдөгч гурвуул хөвгүүнийг анхааралтай ширтлээ.
-Мэдэхгүй! Ай тэнгэр! Юу гэнээ? хэмээн хөвгүүн дуу алдахдаа ямар хэрэг болсныг үнэхээр анх сонсож байгаа бололтой байв. Эсвэл их сайн жүжигчин байж болох юм.
Мөрдөгч Бернстайн:
-Та мэдээгүй юм уу?
-Мэдээгүй! Үнэмшихгүй байна!
Мөрдөгч Хоган:
-Та түүний амь үрэгдсэн явдалд ямар ч холбогдолгүй
юу?
-Ямар ч холбогдолгүй! Би... Хлояд хайртай... хайртай байсан.
-Та хоёр... өвөртөө орж байгаагүй юу?
-Үгүй. Хүлээхээр шийдэцгээсэн юм. Бид хоёр ханилан сууна гэж байсан.
Мөрдөгч Риз:
-Заримдаа хамт мансууруулах бодис хэрэглэдэг байсан уу?
-Худлаа!!!
Үүд онгойж, мөрдөгч Гарри Картер гэдэг лужир эр орж ирээд Ризийн дэргэд очиж, чихэнд нь нэг юм шивэгнэхэд Риз толгой дохив.
-Та Хлоя Хьюстонтой сүүлийн удаа хэдийд уулзсан бэ? гэж дахин асуув.
-Цагаан ордонд гэж түрүүн хэлсэн шүү дээ гээд хөвгүүн хамраа шуухитнуулан сандал дээрээ хавчив.
Мөрдөгч Риз урагшаа тонгойж:
-Поол чи эвгүй муухай хэрэгт хутгалдаад байна. "Монро Армз" зочид буудлын дээд зэрэглэлийн люкс байрнаас чиний хурууны хээ олдсон. Чи яаж яваад тэнд очсон юм бэ?
Йербийн царай зэвхий цагаан болоод үг дуугарсангүй.
-Мэлзээд нэмэргүй. Худлаа хэлэхээ боль. Бид чамайг улайлгалаа.
-Би... ямар ч хэрэг хийгээгүй.
-Чи "Монро Армзад" байр хөлсөлж авсан юм уу? гэж мөрдөгч Бернстайн мохоон асуув.
-Үгүй, би хөлсөлж аваагүй.
Хөвгүүний "би" гэдэг үгээ онцлохыг Ник ажиглаж амжаад энэ ажиглалтаа даруй ашиглан,
-Чухам хэн хөлсөлж авсныг нь чи мэднэ биз дээ? гэсэнд,
-Мэдэхгүй гэж Поол хэтэрхий яаран хариулав.
-Тэр байранд орсноо хүлээх үү?
-Хүлээнэ... Харин намайг тэндээс явахад Хлоя амьд байсан.
Мөрдөгч Хоган:
-Чи яагаад явсан юм бэ?
-Хлоя намайг Яв гэж гуйсан. Нэг хүнтэй... уулзахаар хүлээж байсан юм билээ.
Мөрдөгч Бернстайн:
-Поол чи үнэнээ хэл. Тэр бүсгүйг чи алсан байна.
-Би алаагүй! гээд Йерби халуунтай хүн шиг чичрэн:
Бүр тангараг! Би тийм хэрэг хийгээгүй. Зүгээр Хлоятай хамт тэр байранд орж, жаахан саатсан юм гэв.
-Бүсгүй чамайг яв гэж гуйсан юм уу?
-Тийм. Тэгээд... сэтгэл нь их догдолсон юм шиг байсан.
-Нэг хүнтэй уулзахаар хүлээж байсан болоод тэр үү?
Мөрдөгч Хоган:
-Хлоя хэнтэй уулзах гэж байгаагаа хэлсэн үү?
Поол гэнэт хатсан уруулаа хийрхэн шилэмдэж
-Үгүй гэв.
-Худлаа. Чамд хэлсэн.
-Чи Хлоягийн сэтгэл догдлоод байсан гэж байна. Юунаас болсон юм бэ? гэж мөрдөгч Ризийн асуухад Поол уруулаа дахин шилэмдээд,
-Тэр... хамт хооллох гэж байгаа хүнээсээ болоод ... гэв.
Мөрдөгч Бернстайн:
-Тэр чинь хэн юм бэ?
-Хэлж болохгүй байна.
Мөрдөгч Хоган:
-Яагаад?
-Хэлэхгүй гэж Хлояд ам өгсөн.
-Хлоя үхчихсэн шүү дээ гэхэд хөвгүүний нүдэнд нулимс мэлтэгнэн,
-Би... үнэмшихгүй байна гэв.
-Тэр хүний нэр хэн бэ? гэж Риз шахан шаардав.
-Би хэлэхгүй гэж ам алдсан юм.
-Нуух хэрэггүй дээ, хүү минь, хэрэггүй. Бид ямар тоглож байгаа биш. Чи өнөө шөнийг шоронд өнгөрүүлнэ. Өглөө Хлоягийн уулзсан хүний нэрийг хэлээрэй, бид тэгээд чамайг суллана. Эс тэгвэл чамд санаатайгаар хүн алсан ял тулгана гэж Ризийг учир таниулахад Поол зөрүүдлэн хөмхий зуугаад дуугарсангүй.
-Аваад яв гэж Ник Бернстайнд хэлээд өөрөө ахмад Миллер дээр очлоо.
-Би хоёр мэдээтэй. Нэг нь муу мэдээ, нөгөө нь түүнээсээ долоон дор муу мэдээ.
-Ник ээ, надад зав алга. Харж байгаа биз дээ...
-Муу мэдээ нь яг энэ хүүг бүсгүйд мансууруулах бодис өгсөн гэж бат итгэхгүй байна. Үүнээс бүр гайтай юм гэвэл охины эх нь Колорадо муж улсын захирагч юм байна... гэсэнд ахмад толгойгоо шүүрч,
-Ай тэнгэр! Өнөөх муусайн сурвалжлагч элээнүүд улай үзсэн юм шиг дайрч ирэхийг төсөөлж байна! Чи яагаад тэр хүүг гэм буруугүй гэж үзэж байгаа юм бэ? гэв.
-Хүү тэр байранд орсноо хүлээсэн боловч бүсгүйг нэг хүнтэй уулзах гэж байсан, яв гэхээр нь явсан гэж батлан хэлж байна. Йерби иймэрхүү балай юм санаагаараа зохиогоод үүнээсээ зуураад байхаар мал шиг тэнэг амьтан биш шиг. Энд өөр нэг учир байна. Хлоя Хьюстоны хэнтэй уулзахаар болзсоныг Поол мэдэж байгаа бололтой.
-Чиний толгойд ямар нэг бодол төрөхгүй байна уу?
-Сурагчид нийслэлд анх удаа ирээд Цагаан ордныг үзэх экскурсээр очсон юм байна. Тэр охинд энд таних мэдэх хүн байхгүй. Тэгтэл гэнэт ариун цэврийн өрөөнд очно гэж хэлсэн гэнэ. Цагаан ордонд гаднын хүнд зориулсан ариун цэврийн өрөө байхгүй. Бүсгүй нэг бол гадагшаа гарч, Арван тавдугаар гудамж, Е-стритын буланд байдаг гаднын хүмүүст зориулсан байранд очих, эсвэл Цагаан ордонд ирэгсдийн Төвийг эрж олох хэрэгтэй болсон байх. Хьюстон дөнгөж нэг мөч хиртэй болсон байна. Энэ юу гэсэн үг вэ гэхээр алагдагч бүсгүй Цагаан ордонд нэг зүс таних хүнтэй дайралдсан болов уу гэж таамаглаж болно гэсэн үг. Телевизороор харсан юм уу, сониноос зургийг нь үзсэн хүн байж болох юм. Ямар ч гэсэн нэг зүс таних хүнтэй дайралдсан байж. Тэр хүн экскурсээр яваа хүмүүсийг оруулдаг ойролцоох эмэгтэйчүүдийн ариун цэврийн өрөөг зааж өгөхдөө бүсгүйд их сэтгэгдэл төрүүлж амжсан бололтой, тэгээд жаал бүсгүй "Монро Армзад" түүнтэй уулзахыг зөвшөөрсөн байх.
Ахмад Миллер бодлогоширон санаа алдаад,
-Би Цагаан ордонд утасддаг юм уу даа. Тэднийхэн ямар нэг ер бишийн юм гарвал мэдэгдэж байгаарай гэж хүссэн. Хөвгүүнээр үнэнийг яриулахын тулд ам хэлийг нь сайн татла. Тэр хүний нэрийг хэлээд өгөг!
-За тэгье.
Ризийн гарахыг хүлээж байгаад Миллер яаран утас залгаж,
-...Тиймээ, эрхэм ээ. Бид уг хэргийн гэрчийг баривчилсан. Тэр одоо Индиан-авенюд цагдаагийн удирдах газрын шоронд байгаа... Үгүй, эрхэм ээ, санаа бүү зовогтун.
Хөвгүүн маргааш тэр хүний нэрийг хэлэх байх... Тийм ээ, эрхэм ээ. Ойлгож байна... гэв.
Ярилцаж байгаа хүн нь утсаа тавихад ахмад дал мөрөө хавчаад ширээн дээрээ овоолгоостой байгаа цааснаас хэсгийг дуртай дургүй авав.
Өглөөний найман цагт мөрдөгч Ризийг шоронгийн өрөөнд ороход Поол Йербийн хүүр таазны хөндлөөс дүүжлээстэй байжээ.


Top
   
PostPosted: Jul.07.16 3:47 pm 
Offline
Асуулт Самбарын Хvндэт Харуул
User avatar

Joined: Sep.21.09 1:02 pm
Posts: 6077
Location: Энд
Арай Оливер гэж солиотой амьтан юм биш биз дээ.

Маш их баярлалаа :wd: :wd:

_________________
:wink:


Top
   
Display posts from previous:  Sort by  
Post new topic  Reply to topic  [ 98 posts ]  Go to page Previous 1 2 3 4 Next

All times are UTC+09:00


Who is online

Users browsing this forum: No registered users and 3 guests


You cannot post new topics in this forum
You cannot reply to topics in this forum
You cannot edit your posts in this forum
You cannot delete your posts in this forum
You cannot post attachments in this forum

Search for:
Jump to:  

Copyright Asuult.NET © 2000-2015.
Administrative Contact: Khundaga Khurelbaatar [hundaga@hotmail.com]
Tel: 1-888-303-4927, Fax: 1-888-406-2264.
Powered by phpBB © 2000-2015 phpBB Group. Powered by phpBB® Forum Software © phpBB Limited