#AsuultSambar :

МОНГОЛ УЛС МАНДАН БАДРАГ!
It is currently Apr.30.17 11:46 pm

All times are UTC+09:00




Post new topic  Reply to topic  [ 98 posts ]  Go to page Previous 1 2 3 4 Next
Author Message
PostPosted: Jun.29.16 9:03 pm 
Offline
Дархан Гишvvн
Дархан Гишvvн
User avatar

Joined: Apr.24.12 1:04 pm
Posts: 202
* * *

Леслийг нөхөртөө анх “Стар” сониныг алдагдалтай хэвлэл юм гэж хэлэхэд цаадах нь огт тоохгүй гар сэгсэрч,
- Хонгор минь, тэр чинь миний бусад орлоготой жишихэд далайн дусал төдий шалихгүй бага юм. Нэг муу сонин шиг юм ямар хамаатай билээ гэжээ.
Леслийн хувьд бол сонины ажил нэг насны нь хэрэг болжээ. Тэгээд сэтгүүл зүйн нарийн адармаатай, ээдрээ ихтэй ертөнцөд гүнзгий орох тусам санхүүгийн алдагдлын шалтгаан нь үйлдвэрчний эвлэлүүдэд байгаа юм шиг санагдах болов. “Феникс стар”-ын” хэвлэлийн суурь машинууд аль хэдийн хуучирч хоцрогдсон байх бөгөөд гэтэл үйлдвэрчний эвлэлүүд шинэ тоног төхөөрөмж авбал хэвлэлийн ажилтан нар ажилгүй болно гээд шинэ тоног төхөөрөмж байхыг зөвшөөрдөггүй байлаа. Тэд нар чухам яг одоо сонины газартай хөдөлмөрийн шинэ гэрээ байгуулах тухай хэлэлцэж байв.
Лесли энэ хэргийг нөхөртэйгөө зөвлөж ярилцах гэтэл цаадах нь үг огт сонсохгүй.
- Чамд энэ ямар хэрэгтэй юм бэ? Тэгснээс нэг тийшээ явж зугаалж цэнгэцгээе гэжээ.
- Би зугаа цэнгэлээр дутаагүй байна гэж Лесли батлан өгүүлэв. Тэгээд бүр цөхрөнгөө барахдаа “Стар” сонины өмгөөлөгч Крейг Макалистертай яриад үзэхээр шийдэв.
- Манай ажил ямар байна даа?
- Миссис Чеймберс танд аятай сайхан мэдээ дуулгахыг хүсэх сэн. Гэтэл байдал тийм ч таатай биш байна даа.
- Хэлэлцээ хийж байгаа биз дээ, тийм үү?
- Тийм гэх үү дээ, үнэн хэрэг дээрээ бол... Хэвлэлийн ажилтны үйлдвэрчний эвлэлийн дарга Райли гэж нэг муу зөрүүд нохойн... их зөрүүд хүн. Хумсын чинээ ч ухрахгүй.
Хэвлэлийн ажилтан нарыг гэрээний хугацаа арав хоногийн дараа дуусна. Түүнээс наана шинэ гэрээ байгуулахгүй бол хэвлэлийн ажилтан нар шууд ажлаасаа гарна гэж Райли батлан хэлж байгаа.
- Та түүний үгийг үнэн гэж итгэж байна уу?
- Тийм. Райли мэтийн хүнд бууж өгөх яснаасаа дургүй ч гэсэн хэвлэлийн ажилчид байхгүй бол бид сониноо гаргаж чадахгүй. Сонин хаагдахад хүрнэ. Үйлдвэрчний эвлэлтэй маргалдсанаас болж олон сонин хаагдаж байсан түүхтэй.
- Тэднийхэн юу шаардаж байгаа юм бэ?
- Хуучныгаа л. Ажлын цагийг хорогдуулж, цалин хөлсийг нэмэгдүүлж, боловсронгуй шинэ төхөөрөмж авахыг хориглох гэх мэт...
- Тэд нар бидний хоолой дээр хутга тавьж байна шүү, Крейг ээ. Энэ надад их эвгүй санагдаж байна.
- Ийм нөхцөлд сэтгэлийнхээ хөөрлийг хойш нь тавих хэрэгтэй дээ, миссис Чеймберс ээ. Ажил хэргийн практик тал хамгийн гол нь.
- Тэгэхлээр та тэдний болзлыг зөвшөөрөхийг зөвлөж байгаа юм шив?
- Бидэнд өөр зам бараг байхгүй.
- Тэгвэл Жо Райлитай би өөрөө яриад үзвэл яасан юм
бэ?
Хоёр цагт уулзахаар болзсон байгаад Леслийг үдийн хоолны дараа жаахан саатаад үүдний танхимд аахилж амьсгаадан орж ирэхэд Жо Райли ирээд хүлээж байжээ. Райли ширээний захад сандайлаад Леслийн нарийн бичиг, Эми гэдэг хар үстэй хөөрхөн хүүхэн лүгээ энэхэн тэрхэнийг хөөрөлдөж байлаа.
Жо Райли гэж энэ гучин таван настай, ирланд ясны бүдүүн хадуун маягийн эр их туршлагатай хэвлэлийн ажилтан гэж тооцогддог байв. Гурван жилийн өмнө хэвлэлийн ажилчдын үйлдвэрчний эвлэлийн даргаар сонгогдоод тэр үеэс хойш хэвлэлийн ажил хэрэгт найр тавихыг огт мэддэггүй, туйлын зөрүүд үйлдвэрчний эвлэлийн зүтгэлтэн гэж нэрд гарсан байна. Сонин, сэтгүүлийн эзэд Жо Райлигаас ухаан алдталаа айдаг байлаа.
Жо, Эми хоёрын хэн хэн нь бие биеэ ихэд анхаараад Леслийн орж ирснийг ажиглаагүй бололтой. Лесли дороо хөдлөлгүй зогсоод тэр хоёрын ярианаас ганц үг газар унагахгүйг хичээн чагнаж байв.
тэгсэн чинь нөгөө эр нь хүүхэн тийш эргэж: “Танд хэлэхэд амархан. Харин чи яаж буцаж гардаг билээ?” гэж гэнэ хэмээн Жо нэгэн онигоо ярьж дуусаж байлаа. Эми нь инээд алдаад,
- Жо чи ийм элдвийн юм хаанаас олж мэддэг юм бэ? гэсэнд,
- Ай хонгор минь, миний чухам хаагуур эс явдагийг чи мэднэ дээ. Өнөө орой хоёул хамт хоол идвэл ямар вэ? гэхэд нь,
- Болно л доо. Намайг дайрч аваад яваарай гэв.
Энэ үед Райли толгойгоо өргөж, Леслийг хараад
- Өдрийн амгаланг айлтгая, миссис Чеймберс ээ гэв.
- Мистер Райли та сайн байна уу. Дотогшоо орно уу.
Лесли Райлийг хурлын бага шиг танхимд хүлээж авахаар шийджээ.
- Кофе уух уу?
- Үгүй, баярлалаа.
- Хатуу юм балгах уу?
- Ажлын цагаар архи уух хориотой шүү дээ, миссис Чеймберс та мэднэ дээ гэж Жо жуумалзан өгүүлэв.
Лесли амаргүй тулалдаанд бэлтгэн ханцуй дотроо нударга зангидав.
- Хэлэлцээ дахин эхлэхээс өмнө би өөрөө тантай уулзаж ярилцъя гэж бодлоо. Мистер Райли таныг бүгдээрээ шударга журамтай хүн гэж үздэг юм байна гэсэнд Райли толгой дохиод,
- Ямар ч атугай шударга байхыг хичээдэг юм гэв.
- Нэгдүгээрт, таны шаардлагыг бүрэн зүй ёсны зүйл гэж үзэж байгаагаа хэлье. Эзэд ямар нэг буулт хийх ёстой л доо. Даанч та нар дэндүү их юм шаардаж байна. Танай үйлдвэрчний эвлэлийн гишүүдийн зарим ов мэхээс болж бид жил бүр нэг сая долларын алдагдалд орж байна.
- Та тодорхой тайлбарлаж өгвөл болох сон болов уу?
- Учрыг дуртайяа хэлье. Хэвлэлийн ажилчдын ажлын цагийг хорогдуулсан байгаа. Гэтэл илүү цагийн хөлс төлдөг болохоор шөнийн ээлжинд орж ажиллахыг хичээдэг байна. Зарим нь аргалж байгаад гурван ээлж дараалан ажиллаж, бас амралтын өдөр ажилладаг байна. Тэд нар үүнийгээ “дайралт хийх” гэдэг юм уу даа. Бид цаашид ийм байдлыг тэвчих боломж алга. Хоцрогдон элэгдсэн тоног төхөөрөмжийн улмаас асар их хохирол хүлээхэд хүрч байна. Хэрэв бид хэвлэлийн шинэ машин тавьж болдог сон бол...
- Хэдэн арван хүний хөдөлмөрийг орлох машин уу? Яасан ч тэгүүлэхгүй! Танай тэр хөөтэй суурь машинаас болоод манай үйлдвэрчний эвлэлийн гишүүдийг гудамжинд гаргаж хаяхыг хэрхэвч зөвшөөрөхгүй! Ажилчдад өдөр бүр идэх хоол хэрэгтэй байдаг бол тэр машинууд чинь хоол хэрэглэдэггүй байх аа... гээд Райли өндийж,
- Гэрээний хугацаа дараагийн долоо хоногт дуусна. Нэг бол бид шаардсанаа авна, эсвэл ажил хаяж эхэлнэ гэлээ.
Лесли орой нь энэ бүхнийг Хенрид ярьсанд цаадах нь эс тоомсорлон дал мөрөө ёвгосхийлгээд,
- Энэ бүхэн чамд ямар хэрэгтэй юм бэ? Үйлдвэрчний эвлэлүүд гэдэг чинь ямар нэг янзаар тэсэж тэвчихээс өөр аргагүй бөөн гай. Хонгор минь, чамд нэг зөвлөгөө өгье. Чи энэ бүх ажил дээр шинэ хүн төдийгүй, эмэгтэй хүн шүү дээ. Хэрүүл маргааныг эрчүүд хоорондоо зохицуулж байг. Үүнд оролцох... гэснээ үгээ гүйцээж чадалгүй гэнэт хий залгилахад нь,
- Чи яав? гэсэнд
- Айх юм байхгүй. Өнөөдөр өнөөх мангуу эмчдээ үзүүлсэн чинь намайг өдөрт хэдэн цаг хүчилтөрөгчийн өрөөнд байж байхад зүгээр гэж байна лээ гэхэд нь Лесли босон харайж,
- Би даруйхан бүгдийг зохицуулна. Намайг гэртээ байхгүй үед чамайг харж хандаж байх сахиул хөлсөлж авна... гэсэнд,
- Үгүй, хэрэггүй! Сахиул хүүхнээр ямар үхсэнээ хийх юм бэ! Би... би ердөө жаахан ядарсан байна гэв.
- Явъя, Хенри. Чамайг оронд чинь хэвтүүлж өгье.
Хэд хоногийн дараа Лесли захирлуудын яаралтай зөвлөгөөн хийлгэхээр товлосон боловч Хенри энэ тухай сонсохыг огт хүссэнгүй.
- Чи өөрөө оч, хонгор минь. Би гэртээ үлдээд ном сонин уншиж байя гэжээ.
Сүүлийн хэдэн хоног Хенрийн бие овоо дээрдсэн боловч бүрэн эдгэрч илаарь болно гэж ярихын хэрэггүй байлаа. Лесли эмчид нь утасдаж,
- Энэ маань харсаар байтал хайлж байгаа юм шиг турж эцээд өвчиндөө шаналан атирч хумирч байх боллоо. Арга чарга даанч байхгүй юм уу? гэсэнд,
- Миссис Чеймберс ээ, анагаах ухааны аргалж дийлэхгүй юм байдаг. Нөхрийгөө сайн амрааж, бичиж өгсөн эмийг уулгаж байгаарай гэхээс өөр гойд юм хэлсэнгүй.
Лесли явахынхаа өмнө нөхөр дээрээ дахин ороход цаадах нь орон дээрээ арайхийн өндийж суугаад хөхүүлэн ханиалгах зуур,
- Чамд тус болж чадахгүй нээ, уучлаарай. Ганцаараа амжуулахыг бодож үз дээ. Олигтой юм болохгүй байхаа гэж арай ядан өгүүлэв.
Лесли хариуд нь зүгээр нэг инээмсэглээд өнгөрлөө.


Top
   
PostPosted: Jun.30.16 1:58 am 
Offline
Өвөг Дээдсийн Сахиус Гишvvн
Өвөг Дээдсийн Сахиус Гишvvн

Joined: May.10.10 2:23 am
Posts: 685
сайхан шуурхай оруулж байгаад баярлалаа, сонгууль гэж жинхэнэ хор найруулга болох юм аа, манайх бол илүү л гарахаас дутахгүйм байна


Top
   
PostPosted: Jun.30.16 6:11 am 
Offline
Асуулт Самбарын Хvндэт Харуул
User avatar

Joined: Sep.21.09 1:02 pm
Posts: 6068
Location: Энд
Нэг хүнээс өшөө авахын тулд өөрийн бүх амьдралаа үрэх хэрэг бдаг л юм бх даа. Энэ Шелдоны зохиолууд заримдаа сонин шүү. Энэ Хэнри чад хийгээд Лэслид хамаг эрх мэдэл ирэх юм биш биз дээ.

Баярлалаа :wd: :wd:

_________________
:wink:


Top
   
PostPosted: Jun.30.16 2:03 pm 
Offline
Төгөлдөр гишvvн
Төгөлдөр гишvvн

Joined: May.28.14 3:02 pm
Posts: 86
Хүүхэд насны комплекс/гомдол их хүчтэй байдаг гэсэн. Багад нь аав нь маш их хайртай гэж байгаад хаяад явсан болохоор тэр нь их нөлөөлсөн байх. Тэрнээс өөр сайхан хайртай учраад амьдарсан бол аз жаргалтай амьдарч болох л байсан байх даа. Уучлах энэрэх гэдэг чинь хүнд өөрт нь л их тус болдог юм шиг байгаа юм. Тэгээд ямар ч хайр сэтгэлгүй өөрөөсөө зөндөө ах хүнтэй тооцооны үндсэн дээр суугаад хариугаа авахын тулд амьдрана гэдэг жирийн хүмүүсийн хувьд бол утгагүй л амьдрал. Амьдралд өс хонзон санаад явбал санаатай санаагүй юм зөндөө л байдаг. Ийм ухаалаг хөөрхөн сайхан хүүхэнд багын шарх нь л нөлөөлж дээ. Гэр бүлийн хүмүүжил гэдэг маш чухал зүйл шүү. Надад харамсалтай л байна. Тэр Оливер гэдэг залуугийн болчимгүй дурлалын төлөө амьдарлаа золиосолж байгаа нь харамсалтай байна.
Тэгэхдээ нэг янзын амьдрал байвал ном яаж сонин байх вэ дээ. Үргэлжлэлийг нь тэсэн ядан хүлээж байна.
Цолмондоо баярлалаа.


Top
   
PostPosted: Jun.30.16 11:34 pm 
Offline
Дархан Гишvvн
Дархан Гишvvн
User avatar

Joined: Apr.24.12 1:04 pm
Posts: 202
Тавдугаар бүлэг

Захирлуудын зөвлөлийн гишүүд Леслийг хүлээж байх зуур хурлын танхимд цуглараад кофе ууж, цөцгийтэй мушгиа боов идэцгээж суув. Лесли орж ирээд,
- Хатагтай нар, ноёд оо, та нарыг хүлээлгэснийг минь уучлаарай. Хенри та нарын амрыг айлтгаж, ажлын амжилт хүссэнийг дамжуулъя. Хенрийн бие тааруухан учир өөрөө ирж чадаагүй нь харамсалтай гэв.
Леслийг захирлуудын зөвлөлийн хуралдаанд анх суусан тэр цагаас хойш юм их өөр болжээ. Тэр үед захирлууд Леслийг эс тоомсорлох буюу ихэмсэг дээрэнгүй хандаж, түүнийг хажуунаас хошуу хуруу дүрж буй хөндлөнгийн хүн гэж үздэгээ мэдүүлэхийг хичээдэг байв. Гэвч Лесли шаргуу суралцаж байсан болохоор захирлууд ухаантай хүмүүс учир яваандаа түүний ухаалаг зөв, олонхдоо ашиг тустай саналыг хүлээн авдаг болсон байна. Лесли тийнхүү тэдний итгэлийг олж чадсандаа бахархдаг байлаа.
Зөвлөгөөн эхлэхийг өмнө Лесли кофе зөөж байсан Эмийг хажуу тийш нь дуудан аваачиж,
- Эми чи зөвлөгөөнд суугаарай гэсэнд цаадах нь эзэгтэйнхээ өөдөөс гайхан харж,
- Би түргэн бичлэг хийхдээ муухан шүү дээ, миссис Чеймберс ээ. Синтия надаас хол дээр... гэхэд нь,
- Дэлгэрэнгүй протокол хөтлөх албагүй, санал хураалтын дүнг л бичээд авбал болно гэжээ.
- Таны хэлснээр гүйцэтгэе... гээд Эми үзэг, дэвгэр авч, холын ханын дэргэдэх сандал дээр суув. Лесли цугларагсдад хандан,
- Манайд баахан эвгүй байдал бий болоод байгааг та нар мэднэ. Хэвлэлийн ажилчидтай байгуулсан гэрээний хугацаа бараг дууссан. Бид хэлэлцээ хийх гэж гурван cap орчим оролдож байгаа боловч харамсалтай нь одоо болтол хэлэлцэн тохирч чадаагүй байна. Яаралтай арга хэмжээ авах хэрэгтэй боллоо. Та нар миний явуулсан тайланг уншсан биз ээ. Тэр тухай би та нарын саналыг сонсмоор байна гээд нутгийн хуулийн конторын хамтран эзэмшигч Жийн Осборны өөдөөс юу хэлэхийг хүлээсэн байдалтай харав.
- Миний саналыг мэдье гэж байгаа бол хэвлэлийн ажилчдын идэх нь хэтэрсэн шүү. Гар бариад бугуй барина гэгчээр аманд нь хуруугаа хийвэл хазаад авах байх гэхэд нь Лесли толгой дохиод их дэлгүүрийн эзэн Аарон Дрексель тийш эргэж,
- Аарон та? гэсэнд,
- Жийний зөв. Бид хэвлэлийн ажилчдыг хэтэрхий эрхлүүлж байна. Үйлдвэрчний эвлэлийн удирдагчдын санаанд нийцүүлэх гэж өчнөөн олон илүү орон тоо байлгаж байх гэж дээ, болдог хэрэг үү? Бид бууж өгдөг юмаа гэхэд оронд нь жаахан ч болтугай юм олж авбал зүгээр сэн. Тийм үү? Үүнээс гадна бид ажил хаялтыг тэсэж өнгөрүүлэх чадвартай гэж үзэж байна. Харин тэд нар өөрснөө тэсэх эсэх нь эргэлзээтэй гэсэнд бусад нь Дрекселийг санал нэгтэй дэмжив. Тэгтэл Лесли гэнэт,
- Та нарын саналыг зөвшөөрөхийн арга алга. Тэдний бүх шаардлагыг хангах хэрэгтэй байна гэсэнд нөгөөдүүл нь түүний өөдөөс гайхан ширтэцгээж,
- Энэ чинь ёстой нэг солиотой ажил байна!
- Явж явж сонин маань тэдний мэдлийнх болох нээ!
- Тэр дээрэмчдийг зогсоох ямар ч арга байдаггүй юм уу?
- Лесли, бид бууж өгөх ёсгүй! гэцгээв.
Лесли хүн бүхний санал бодлоо хэлж дуусахыг тэвчээртэй хүлээж байгаад дараа нь хэлэх гэснээ хэлж,
- Жо Райлийг шударга хүн гэж үздэг нь дэмий хэрэг биш. Райли юу шаардахыгаа мэддэг, шаардлагаа зөв гэж итгэдэг байна гэв.
Эми өөр бусад бүх юмыг мартаж орхиод Леслийн үгийг чихээ сортойлгон чагнаж байв.
- Чухамхүү Лесли таныг Жо Райлын талд орсныг би хувьд гайхаж байна гэж эмэгтэйчүүдийн нэг нь хэлсэнд,
- Би хэн нэгний нь талд орж байгаа юм биш. Ердөө л асуудлыг ухаалгаар шүүн хэлэлцэж, гарцаагүй байдалтай эвлэрэхээс өөр аргагүй болсны учрыг тайлбарлаж байна. За ер нь энд би толгой мэдэж шийдвэр гаргах биш дээ. Санал хураая. Эми! Та санал хураалтыг аль болохуйц тодорхой тэмдэглэж авна уу гэж Лесли хэлэв.
- За, ахай.
- Хэн үйлдвэрчний эвлэлийн шаардлагыг хүлээж авахгүй татгалзах саналтай байна вэ?
Арван нэгэн хүн rap өргөв.
- Эми! Захирлуудын зөвлөлийн гишүүд надаас бусад нь бүгдээрээ үйлдвэрчний эвлэлийн шаардлагыг хүлээж авахгүй гэж саналаа өгснийг бичээд аваарай гэсэнд Эми нэгийг бодсон байдалтай, дэвтэртээ хичээнгүйлэн тэмдэглэж авч байлаа. Лесли суудлаасаа босож,
- За ингээд гүйцэх шив дээ. Асуух юм байвал... гэсэнд бусад нь түүнийг даган суудлаасаа босоцгоов.
- Зав гаргаж ирсэнд тань та бүхэнд баярлалаа гээд Лесли тэдний гарахыг хүлээж байгаад Эмид хандан,
- Түргэн бичлэгээ одоохон машиндахыг хүсье гэсэнд,
- Одоохон, ахайтан гэв.
Лесли албан тасалгаандаа орлоо. Яг нэг мөчийн дараа утас нь дуугарч,
- Мистер Райли нэгдүгээр шугамаар ярьж байна гэж Эмийн илтгэхэд Лесли харилцуурыг яаралгүй аваад,
- Байна уу? гэсэнд
- Би Жо Райли байна. Таны хичээж зүтгэсэнд талархлаа илэрхийлмээр байна.
- Таны юу ярьж байгааг ойлгохгүй байна... гэсэнд,
- Захирлуудын зөвлөл. Чухам юу болсныг би бүгдийг нь мэдсэн ... гэхэд нь Лесли хуурмагаар жигшин зэвүүцсэн дүр эсгэж,
- Хачин юм байна, мистер Райли. Хураlдаан хаалттай болсон шиг санах юм гэсэнд Жо инээд алдаж,
- Ингэж хэлье л дээ, миссис Чеймберс ээ. Доод хүрээнийхний дотор миний сайн нөхөд өдий төдий байдаг. Ямар ч гэсэн таны зан байдал их зөв зүйтэй байжээ. Ганцаардсан тань тоогүй гэв.
Лесли хэсэгхэн дуугүй байж байгаад,
- Мистер Райл... би тэднийг араар нь тавьж чадвал яах вэ? гэв.
- Та юун тухай ярьж байна вэ?
- Надад нэг аятайхан санаа байгаа. Энэ бол утсаар ярьж болох зүйл биш. Тантай нэг газар... хоёулхнаа нүүр тулж уулзвал яасан юм бэ?
- Болно л доо. Танд ямар газар аятайхан байх вэ?
- Та биднийг таних хүн амьтангүй буйдхан газар бол зүгээр.
- “Алтан завьяа” бол ямар вэ?
- Сайхан хэрэг ээ. Нэг цагийн дараа намайг тэнд хүлээж байгаарай.
“Алтан завьяа” гэдэг нь хотын хамгийн ядуу хороололд, төмөр замын дэргэд байдаг нэг муухай сэжигтэй пивоны гуанз байлаа. Цагдаагийнхан тойрон аялагчдыг тэр газраас холхон байцгаа гэж сэрэмжлэн сануулдаг байв. Песлийг тэнд очиход Жо Райли булангийн жижиг бүхээгт хүлээж байснаа Леслийг хараад хүндэтгэн суудлаасаа босоход нь Леслийн сэтгэл амарсан байдалтай санаа алдав. Энэ газар түүнд баахан эвгүй байлаа.
- Ирсэнд тань баярлалаа гээд,
- Таныг хэцүү байдлаас гарч чадах юм шигээр батлан хэлсэн болохоор ирсэн юм.
- Туйлын үнэн. Харамсалтай нь захирлууд тийм ч ухаалаг биш, алсын бодолгүй зан гаргалаа. Би тэднийг үгэндээ оруулах гэж оролдсон боловч тэд нар ер халгаасангүй.
- Мэднэ. Та манай болзлоор гэрээг шинэчлэх санал тавьсан байна лээ.
- Тийм. Гэтэл хэвлэлийн ажилчидгүйгээр сонин гаргах боломжгүйг тэд нар ойлгохгүй байгаа бололтой.
Жо Райли энэ гоолиг хөөрхөн хүүхнийг гайхан ажиглаж байв. Хэвлэлийн ажилчдын асуудал энэ хүүхэнд ямар хамаатай юм бол?
- Та ганцаархнаа бусдын өөдөөс эсэргүүцэж дийлэхгүй шүү дээ...
- Тэд нар танай үйлдвэрчний эвлэлийг нэг их сүрхий юм гэж тоодоггүй болохоороо тэгж байгаа юм. Хэзээ дуусах нь мэдэхгүй ажил хаялтаас зайлж, аягүй бол сонины хаагдахаас зайлъя гэвэл та хэлсэн үгэндээ эзэн болдог гэдгийгээ харуулах хэрэгтэй.
- Ямар янзаар? гэхэд нь Лесли гайхаш тасарсан байдалтай дал мөрөө ёвгосхийлгээд,
- Бидний энэ яриаг өөр хүнд мэдэгдэхгүй байвал зүгээр юмсан. Та нар шаардлагаа хангуулах ганцхан арга бий. Асуудал онцын төвөггүй. Захирлууд таныг хоосон сүр бадруулж байна гэж үзээд та нарыг сүрдүүлгээ биелүүлнэ гэж хоромхон зуур ч итгэхгүй байгаа. Тийм биш гэдгийг тэдэнд батлаад өг. Гэрээний хугацаа баасан гаргийн шөнө дунд дуусна.
- Нээрээ тийм...
- Бүгдээрээ таныг тайван босоод яваад өгнө гэж бодож байгаа... гээд Лесли урагшаа тонгойж, Жо Райлын гарыг чанга атгаад,
- Тэгэх юм бол таны хувьд их тэнэг ажил болно. “Стар” сониныг хэвлэлийн ажилчидгүйгээр гарч чадахгүй гэдгийг бүгд мэдэж аваг. Битгий хонь шиг номхон дуулгавартай амьтад байцгаагтун. Нэг жаахан түйвээгээд орхи гэхэд Жо Райлын нүд орой дээрээ гарав. Лесли яаран,
- Нэг их сүйд хийх хэрэггүй л дээ. Тэднийг нэг сайн айлгаад авахаар юм байвал болоо. Хэдэн кабелыг тас огтолж, дамжуулах утсыг тасалж, хоёрын зэрэг хэвлэх суурь машиныг жагсаалаас гаргасан байхад болно. Хэвлэх үйлдвэрийн жинхэнэ эзэд нь хэн бэ гэдгийг мэдэж аваг.
Харин бүгдийг нэг хоёр хоногийн дотор засаж янзалж болохоор байх хэрэгтэй. Тэр завсар цаадуул чинь айгаад юмыг зөв ухаардаг болно. Тэгээд бүгдээр хэнтэй харилцаж байгаагаа мэдэж авах болно гэв.
Жо Райли нэг хэсэг хий гөлийн бодол болж байснаа, -Авхай та гайхалтай хүн юмаа, ямар ч яриагүй гэв. -Үгүй л дээ. Би бүгдийг сайн бодож үзээд өөр аргагүй юм байна гэдгийг ойлгосон юм. Амархан засаж болохоор жаахан гэмтэл учруулбал захирлуудын зөвлөл эргэцүүлэн бодож үзээд гэрээ байгуулахыг зөвшөөрөх болно. Удаан ажил хаях юм бол хүчтэй цохилт болж, сонин тийм цохилтын пянг даахгүй байж магад. Би ердөө өөрийн өмчийг хамгаалах гэж хичээж байгаа маань энэ гэв.
Жо Райлын царайд алгуурхан инээмсэглэл туяарч,
- Миссис Чеймберс таныг кофегоор дайлахыг зөвшөөрнө үү гэжээ.


Top
   
PostPosted: Jun.30.16 11:36 pm 
Offline
Дархан Гишvvн
Дархан Гишvvн
User avatar

Joined: Apr.24.12 1:04 pm
Posts: 202
* * *

- Ажил хаяцгааж байна!
Баасан гаргийн шөнө, шөнө дундаас нэг минут өнгөрч байхад хэвлэлийн ажилчид Жо Райлигаар удирдуулан дайралтад орж, кабелыг тасар тасар татаж, тоног төхөөрөмжтэй ширээнүүдийг хөмөргөж, тэр ч байтугай хоёр хэвлэх суурь машиныг шатаажээ. Түйвээн сүйтгэгчдийг зогсоох гэж оролдсон харуул хамгаалалтын нэг хүнийг нэвширтэл жанчсан байна. Түйвээн бусниулж байгаа олон хүн дарвин ухаан жолоогүй бужигнаж, гарын дор дайралдсан бүхнээ эвдлэн сүйтгэж байлаа.
- Бид хөлийн доорх хог новш биш гэдгийг муусайн турсагуудад үзүүлээд өгье!
- Бидгүйгээр сониноо хэвлэж чадах нь уу, үгүй юу, үзье!
- Тэр од хир удаан гэрэлтэж гийгүүлэх нь вэ, харъя!
Энэ мэтээр орилолдох хашгиралдах нь улам чангарч байлаа. Олны дураараа загнах нь бүр дэндэв. Тэгтэл гэнэт тал талаас нь тольдуурын хурц гэрэл тусахад ажилчдын галзуурч ганирах нь дорхноо намдлаа. Эрчүүд даруй зог тусч, гайхан балмагдаад ийш тийшээ гөлөлзөж байлаа. Хаалганы дэргэд тавьсан телевизийн зураглах аппарат энд болж байгаа хэрэг явдлыг хичээнгүйлэн хуулж авч байв. Эгнэн зогссон гал унтраагч, цагдаа нарын араар “Аризона рипаблик”, “Финикс газетт” сонин, телевиз, радиогийн сурвалжлагч нар бөөгнөрөн зогсжээ.
Жо Райли гайхан уулга алдав. Сурвалжлагч нэртэй энэ муусайн эхийгээ юу яасан ноход хэдий завандаа хаанаас гараад ирдэг байна вэ?
Цагдаа нар түйвээн бусниулагчдыг сурамгай хүрээлэн бүсэлж, гал унтраагчид усны шүршүүрийг бүх чадлаар нь тавьж, чухам юу болсныг Жо Райли сая нэг юм ухаараад гэдэс рүүгээ өшиглүүлсэн юм шиг атийв. Лесли Чеймберс өөрийг нь маллаж сурвалжлагч нарын хоол болгожээ. Эвдлэн сүйтгэж байгаа энэ аймшигт хэрэг явдлыг нүдээрээ үзсэн нэг ч эрүүл ухаантай хүн үйлдвэрчний эвлэлийг дэмжихгүй. Үйлдвэрчний эвлэлүүд улс орныхоо бүх иргэдийг өөрсдийн эсрэг хандуулах нь энэ. Тэр муу өлөгчин хүүхэн энэ бүхнийг урьдаас бодож төлөвлөсөн байна шүү...
Телевизийн шөнийн мэдээгээр Финикст болсон хэрэг явдлыг харуулж, радиогийн нэвтрүүлэгч нар болсон явдлыг нарийн тодорхой мэдээлэв. Сонинуудад үзтэл утга илэрхий зураг нийтэлж, өөрсдийгөө тэжээж байсан эздийн гарыг хазаж ноцсон ачийг үл мэдэх өөдгүй амьтдын ааш аран шинг илчлэн бичжээ. “Финикс стар” сонины од нь гялалзан мандлаа.
Үнэхээр Лесли цаг тухайд бэлтгэж амжсан байжээ. Юу вэ гэвэл сониныхоо хэдэн ажилчдыг Канзаст явуулж, сүүлийн үеийн шинэ загварын аварга том хэвлэх машин дээр ажиллахыг сургаж, хэвлэлийн шинэ аргыг эзэмшүүлсэн байна. Дээрх хэрэг явдал болсны дараахан ажил хаяж байсан бусад үйлдвэрчний эвлэл, өрөгч, цайр зурагчид сонины захиргаатай яаран гэрээ хэлэлцээр байгуулав.
Одоо нэгэнт бүх саад тотгор арилж, хүчирхэг тоног төхөөрөмж худалдан авсан болохоор ашиг орлого нь үлгэрт гардгийн адил маш хурдан өсөн нэмэгдэж, ганц долоо хоногийн дотор хорин таван хувиар дээшилжээ. Хэвлэлийн ажилчдыг ялагдсаны маргааш өглөө нь Эмиг ажлаас халсан байна.
Хуримаас хойш хоёр жилийн дараа нэгэн баасан гарагт Хенригийн хоол шингэхгүй болж хэвтэрт оров. Нэн удалгүй амьсгаа нь давхцаж, цээж хорсон өвдөж байна гэж гомдол мэдүүлэх болсонд Лесли “түргэн тусламж” дуудав. Хенрийг эмнэлэгт хэвтүүлсэн боловч нэмэр болсонгүй, ням гарагт хорвоог орхин хальжээ. Хенри Чеймберс бүх хөрөнгөө эхнэртээ өвлүүлэн үлдээсэн байв.
Даваа гарагт оршуулгын дараа Крейг Макалистер Леслийг хажуу тийш дуудан аваачиж,
- Би тантай зарим асуудлыг ярилцмаар байна. Даанч одоо тэгдэг цаг биш болов уу даа гэхэд нь,
- Санаа бүү зовогтун, Крейг ээ. Би таны үгийг сонсож чадахтай байна гэв.
Нөхрийн нь нас барсан явдал Леслид өөрийн нь санаснаас илүү хүчтэй нөлөөлжээ. Хенри бол сайхан сэтгэлтэй, хайр халамжтай, ёс журамтай хүн байсан юм. Гэтэл Лесли түүнийг Оливероос өшөө авах зэвсэг болгож ашигласан. Чухамхүү Оливер л ямар нэг янзаар Хенрийн үхэлд гэм буруутай этгээд мөн гэж Лесли эргэлзээгүй итгэж байв. Энэ бол түүнээс хариугаа авах бас нэг шалтгаан болох нь тэр.
- Та “Стар” сониныг яахаар шийдсэн бэ? Энэ муу сонин шиг юманд хайран цагаа дэмий үрэх гэж байгаа юм биш биз?
- Тэгэхээр барах уу. Бид бүр сониноо өргөтгөх санаатай байгаа шүү.
Лесли гарын туслах хүүхнээ зарж, Америкийн бүх сонины брокеруудын жагсаалт хэвлэгддэг “Мегежин эдитор” хэмээх хэвлэн нийтлэгчдийн мэргэжлийн сэтгүүл авчруулав. Тэгээд Нью-Мексикогийн Санта-Фе хотхоны “Диркс, Ван Эссен энд Ассошиэйтед” фирмийг сонгож авлаа. Лесли тэр фирмийн нэг эзэнтэй холбоо бариулж өгөхийг хүсэв.
- Би миссис Лесли Чеймберс байна. Бид дахиад нэг сонин авах бодолтой. Сониноо худалдахыг сонирхож байгаа хэн байна, лавлаж мэдэх гэсэн юм.
Орегон муж улсын Хаммонд дахь “Сан” сониныг үнэ хаялцуулан худалдах гэж байгаа нь мэдэгдэв. Лесли Макаллистерт хандан,
- Таныг өөрийн биеэр тийшээ очиж, үзэж танилцаад ирнэ үү гэж хүсэх байна гэсэнд Макаллистер даалгаврыг нь хичээнгүйлэн биелүүлээд удалгүй тэндээсээ Леслитэй холбоо барьж,
- “Сан” сониныг мартаж орхи, миссис Чеймберс ээ гэхэд нь,
- Ямар учиртай юм бэ, Крейг ээ? гэж лавласанд,
- Энэ хотхонд “Сан”, ’’Хаммонд кроникл” гэж хоёр сонин гардаг юм байна. Эхнийх нь арван таван мянган хувь, хоёр дахь нь хорин есөн мянган хувь буюу бараг хоёр дахин их хэвлэгддэг. “Сан” сонины эзэн сониноо тавин мянган доллараар худалдана гэж ичих нүүргүй хэлж байна. Миний бодоход энэ талаар ярих юм алга гэхэд Лесли хэсэг бодолхийлээд,
- Намайг хүлээж байгаарай. Би нисэх онгоцоор очно гэж Лесли хэлэв.
Дараачийн хоёр өдөр нь Лесли нягтлан бодохын бичиг баримт,тайлан мэдээг судалж өнгөрүүлэв. Өмгөөлөгч нь түүнд,
“Сан” сонин “Кроникптой” яасан ч өрсөлдөж чадахгүй. хэсэгхэн хугацааны дараа эзэн нь хоосорно. Сонины хувь сүүлийн таван жил тасралтгүй буурсаар байгаа юм байна гэхэд нь,
- Мэднэ. Гэсэн ч би “Сан” сониныг худалдаж авна гэсэнд Крейг гайхан хөмсгөө өргөж,
- Юу гэнээ? Худалдаж авнаа?.. гэхэд нь
- Яг тийм. Та зөв сонссон байна гэжээ.
Сониныг худалдаж авахад нэг их цаг орсонгүй. “Сан” сонины эзэн сониноо худалдаж санаа нь амарсандаа тэсгэлгүй баярлаж, нэг овилгогүй хүүхнийг маллаж чадсанаа уулзсан хүн болгондоо гайхуулан ярьж байжээ. Харин “Хаммонд кроникл” сонины хэвлэн нийтлэгч Уолт Мериуэдер нэн даруй Леслитэй уулзаад амар мэндээ мэдэлцсэний дараа,
- Миний ойлгож байгаагаар та манай шинэ өрсөлдөгч байх аа?


Top
   
PostPosted: Jun.30.16 11:36 pm 
Offline
Дархан Гишvvн
Дархан Гишvvн
User avatar

Joined: Apr.24.12 1:04 pm
Posts: 202
- Тантай танилцсандаа баяртай байна гэж Лесли эелдэгхэн хариулав.
- Ажил явдал чинь таны санасан шиг тийм сайн биш байвал та “Сан”сониноо надад худалдах уу?
- Харин танай сонины ажил явдал таны санасан шиг тийм сайн биш байвал та “Кроникл” сониноо надад худалдах уу? гэсэнд Уолт инээд алдаж,
Эргэлзэх зүйлгүй. Миссис Чеймберс танд амжилт хүсье гэжээ.
Мериуэдер эргэж ирээд ерөнхий эрхлэгчдээ,
- Хагас жилийн дараа бид “Сан” сониныг гартаа оруулж авна гэж бат итгэлтэй хэлэв.
Лөсли Финикст эргэж ирээд “Стар” сонины ерөнхий эрхлэгч Лайл Баннистертай ярилцав.
- Та одоо даруйхан надтай хамт Хаммонд руу ниснэ, Лайл аа. Та тэндээ үлдээд тэндхийн сониныг хөл дээр нь босгох хэрэгтэй байна гэхэд нь Лайл дургүйцэж,
- Би мистер Макаллистертай ярилцсан. Тэр сониныг хоногоо хүлээж байгаа. Ямар ч ашиггүй ажил гэж хэлж байна лээ гэв.
- Түүний зөв байх. Гэсэн ч таныг миний илүү занг уучлаад үгэнд минь орооч гэж гуйя гэлээ.
Лесли Хаммондад очоод “Сан” сонины ажилтан нарыг нэн даруй цуглуулж,
- Бид одоо урьдынхаас арай өөр маягаар ажиллах болно. Энэ хотод хоёр сонин бий. Нөгөө сониныг худалдаж авах нь бидний гол зорилт гэсэнд “Сан” сонины ерөнхий эрхлэгч Зорнес жаахан хаширлан,
- Уучлаарай, миссис Чеймберс ээ. Та нөхцөл байдлыг тийм ч зөв гэхээргүй үнэлэн дүгнэж байх шиг. Манайх “Крониклоос” ямар ч найдваргүй хоцорсон. Өдөр cap өнгөрөх тусам улам олон уншигчдаа алдаж байна гэхэд нь Лесли толгой сэгсэрч,
- Та эндүүрч байна. Бид үүнийг хийж чадахаар үл барам “Крониклыг” устгана гэв.
Цугласан хүмүүс эмэгтэйчүүд, юмны учир мэдэхгүй улсыг хэвлэн нийтлэх ажлаас холхон байлгавал таарах юм гэж үнэнээсээ үзэж байгаа бололтой, бие биеэ харав.
- Та ямар янзаар зорьсондоо хүрэх бодолтой байна вэ? гэж Зорнесын эелдэгхэн лавлахад Лөсли шууд хариу хэлэхийн оронд,
- Та бухтай тулалдаж байхыг үзсэн үү? гэж өөдөөс нь асуув. Зорнес гайхсандаа нүд нь их болж,
- Бухтай тулалдахыг аа? Үзээгүй. Энд бухтай тулалдах ямар хамаатай юм бэ?.. гэв.
- Ийм учиртай. Бухыг талбай дээр гаргаж ирэхэд метадор түүнийг дор нь алдаггүй юм, бухыг шархтуулж, цусыг урсгаад хажуу тийшээ зайлж, дахин дахин ингэж байгаад бухын тамирыг бардаг юм гэхэд нь Зорнес инээдээ барьж ядан,
- Аа мөн, бид “Крониклы” цусыг урсгаж, тамирыг нь барах юм биз дээ гэж сонирхон асуув.
- Ай даа.
- Яаж тэр вэ?
- Даваа гаргаас эхлээд бид нэг ширхэг сонины үнэ гучин таван цент байсныг хорин цент болгож хямдруулна. Дараагийн долоо хоногоос түрүүлсэн хүнийг тойрон аяллаар үнэгүй явуулах уралдааны болзлыг нийтэлж эхэлнэ. Өөр бас онцын төвөггүй арга мэх байдаг.
Сонины ажилтан нар өрөө өрөөндөө орохдоо шинэ эзэгтэйн тархи нь жаахан эргэсэн бололтой гэж бат итгэжээ.
Тэмцэл эхэлж, одоогоор чухамхүү “Сан” сонин ялагдаж байлаа.
- “Сан” сонин хэчнээн их алдагдалтай ажиллаж буйг та эрхбиш төсөөлж байгаа биз ээ гэж Леслигээс Макаллистер гэсгэлгүй асуув.
- Бүрэн тодорхой төсөөлж байна.
- Та энэ дэмий юмыг хэдий болтол үргэлжлүүлэх бодолтой байна вэ?
- “Крониклыг” дарж автлаа. Санаа бүү зовогтун. Бид ялахдаа л ялна.
Гэвч Лесли дотроо сэтгэл түгшиж эхлэв. Мөнгө гарын салаагаар урсаж байгаа юм шиг алга болж, сонины хувь үргэлжлэн буурсаар байв. Бас зар сурталчилгааныхан сонины үнийг хямдруулсныг огт тоож анхаарсангүй.
- Таны онол биелсэнгүй. Оройтоогүй дээр үүнийг зүйл дуусгах хэрэгтэй байна. Эс тэгвэл та хоосрох нь гэж Макаллистер үглэж байлаа.
Дараа долоо хоногт нь гэнэт сонины хувь буурахаа болив. “Сан” сониныг гүнзгий нүхнээс татан гаргахад яг хоёр сарын хугацаа орлоо. Сонины үнийг хямдруулж, зар сурталчилгааны зарлал гаргаж байсан нь мэдээжээр зохих үүрэг гүйцэтгэжээ. Гэхдээ гол хүчин зүйл нь уралдаан болсон байна. Уралдаан арван хоёр долоо хоног үргэлжлэв. Уралдаанд оролцогчид олон хэцүү асуултад хариулах ёстой байсан боловч шагнал нь дэлхийг тойрох аялал, Лондон, Парис, Риод очих урилга байв. Түрүүлсэн хүмүүсийн патиар сонины эхний нүүрт хэвлэгдэж, шагналыг тарааж өгснөөр амаргүй тулалдаан дуусгавар болжээ. Сонины хувь өдрөөр биш, цагаар өсөн нэмэгдэх болов.
- Таныг мөрийтэй тоглоомчин гэж мэдсэнгүй шүү. За яах вэ, танайх дийллээ гэж Макаллистерын яншихад Лесли эс зөвшөөрөн,
-Энэ чинь мөрийтэй тоглоом биш шүү. Хүмүүс ямар нэг юм үнэ өртөггүй авах дуртай байдаг юм гэжээ,
Энэ бүхнийг Уолт Мериуэдер мэдээд галзууртлаа уурлав. “Кроникл” сонин олон жилийн дотор анх удаа “Сан” сониноос илт хоцрох боллоо.
- За яах вэ, өгөөд өрөө буцааж авах сайхан байдаг. Хэн нь дийлэхийг харж байя. Зар сурталчилгааны үнэ өртгийг нэн даруй бууруулж, бас нэг балай уралдаан бодож ологтун гэж Мериуэдер баргар царайлан зандарчээ.
Оройтсон байлаа. Нэг жил ч бололгүй, Уолт Мериуэдер Леслид мэхийн ёслохоор очиж,
- Би сониноо худалдахаар шийдлээ. Авах уу? гэж олон таван үггүй түс тас хэлсэнд,
- Мэдээжээр, авна гэж Лесли хариулав.
Худалдан авч өгөлцсөн баримт бичигт гарын үсэг зypax өдөр Лесли ажилтан нараа цуглуулаад,
- Даваа гаргаас бид “Сан” сонины үнийг өртгийг нэмэгдүүлж, зар сурталчилгааны үнийг хоёр дахин нэмэгдүүлнэ.
Цаашид ямар нэг уралдаан зохиохгүй гэж хэллээ. Лесли нэг |сарын дараа Крейгийг дуудуулж,
- Детройтын “Ивнинг станд” сониныг худалдана гэж зарласан байна. Тэр сонин бас телевизийн студитэй юм гэнэ. Наймаа хийхэд зүгээр байх гэсэнд Макаллистер дургүйцэж,
- Миссис Чеймберс ээ, бид телевизийн талаар юу ч мэдэхгүй шүү дээ... гэсэнд,
- Сурах хэрэгтэй болж дээ, өөр юу байх вэ! гэжээ.
Лесли ийнхүү хэвлэл мэдээллийн асар том эзэнт улсын тулгын чулууг тавьсан байна.


Top
   
PostPosted: Jun.30.16 11:39 pm 
Offline
Дархан Гишvvн
Дархан Гишvvн
User avatar

Joined: Apr.24.12 1:04 pm
Posts: 202
Зургаадугаар бүлэг

Оливер Рассел өдөр бүр өглөөнөөс шөнө орой болтол ажилтай байдаг болж, амьдралынхаа хором бүрд цэнгэлийн манлайг эдэлж, улс төрч нартай уулзаж, хуулийн төсөл хэлэлцэж, санал оруулж, ямар нэгэн төсөвт зардлыг батлах буюу хориглож, хурал зөвлөгөөнд сууж, үг хэлж, хэвлэлийн бага хурал хийлгэж байв. Франкфортын “Стейт жорнэл”, Лексингтоны Теральд лидер’’, Дуисвиллийн "Курьер жорнэл’’ мэтийн сонин түүнийг зогсоо зайгүй магтан мандуулсаар байлаа. Оливер Рассел яваандаа эрчим чадалтай, ажил үйлс нь бүтэмжтэй захирагч гэсэн нэр хүндтэй болов. Оливер одоо хамгийн дээд хүрээнийхний дунд эргэлдэх болсон ч гэсэн энэ бүхэн сенатын гишүүн Дэвисийн охинтой гэрлэсний ач гэдгийг сэтгэлийнхээ гүнд ухамсарладаг байлаа.
Үзэсгэлэнт сайхан мөрний хөндийд, алдар цуутай “цэнхэр өвс" гэдэг хиаг ургасан Кентаккийн намхавтар гүвээ толгодын дунд эвтэйхэн байрласан эртний Франкфорт хот Оливерт таалагддаг байв. Вашингтон ч гэсэн үүнээс лав дутахгүй биз ээ.
Хөл хөдөлгөөн ихтэй өдөр хоног ээлжлэн өнгөрч, НЭГ мэдэхэд долоо хоног, cap болсон байна... Оливер олигтой сайн анзаараагүй байтал нэг мэдэхэд муж улсын засгийн эрхэнд байх сүүлчийн жил болсон байлаа. Оливер бүр анхнаасаа Питер Тейгерийг өөрийн хэвлэл мэдээлэл эрхэлсэн туслахаар томилсон нь оносон байжээ. Тейгер илэн далангүй шулуун шударга зантай хүн агаад сурвалжлагч нартай элдвээр бултаж булзааруулалгүй түс тас ярьдаг байв. Үүний сацуу Тейгерийн ёс суртахууны хувиралтгүй эрхэм дээд зарчим, түүний ярих дуртай хуучны өнгө маягтай мөртлөө хэзээ ч хуучирна гэж байдаггүй үнэт зүйлс нь Расселын эсрэг талынхны амыг хүртэл тагладаг байв. Хэвлэл мэдээлэл эрхэлсэн туслах нь ийм хүн байж байхад Расселд айх юм байхгүй. Тейгер өөрөө, түүний нүдний хар боолт нь захирагчаас өөрөөс нь нэг их дутахгүй алдартай байлаа.
Тодд Дэвис наад зах нь сард нэг удаа Франкфортод нисэн ирж, Оливертой уулзахыг бүр журам болгосон байлаа.
- Цэвэр цусны морийг уралдаанд тавиад замаас хадууруулахгүйн тулд хойноос нь нүд салгалгүй харж байх хэрэгтэй байдаг юм шүү гэж Питерт хэлдэг байв.
Намрын дунд сарын нэгэн хүйтэн орой Оливер, сенатын гишүүн хоёр ажлын өрөөнд сууж байв. Тэр хоёр Жаантай гурвуул “Габриелд" оройн зоог бариад ирсний дараа Оливер эхнэртээ сенатын гишүүнтэй хоёулхнаа ярих хэрэг бий гэж сэм дохио өгсөн аж. Эхнэр нь учрыг ойлгон дуулгавартай гараад явжээ.
- Жаан маань жаргалаа эдэлж байгаа байдалтай байна, Оливер оо. Би их баярлаж байна.
- Чадах ядахаараа хичээж байна даа, Тодд оо.
Сенатын гишүүн Девис Оливерыг оройдоо Питерийн хөлсөлж өгсөн байр руу хир олон нуугдан очиж чаддаг бол гэсэн шүү юм бодоод үл мэдэг жуумалзаж,
- Жаан чамд их хайртай юмаа, хүү минь гэсэнд,
- Би ч бас Жаандаа их хайртай гэж Оливерын хариулсан нь үнэн зүрхний үг шиг байлаа.
- Ийм үг сонсоход таатай байна. Жаан маань Цагаан ордонд очоод ямар тавилга тавихаа бодож байгаа бололтой билээ гэхэд нь Оливерын зүрх пал хийж,
- Өршөөгөөрэй... гэв.
- Өө, би чамд хэлээгүй бил үү? Өтөлж байна даа, би чинь. Юмыг их мартдаг болжээ. Вашингтонд чиний нэр олны амны уншлага болоод байгаа. Нэгдүгээр сарын нэгнээс кампаниа явуулж эхэлнэ.
- Та үнэнээсээ надад найдлага бий гэж бодож байна уу, Тодд оо? гэж Оливер өөрийгөө албадан байж асуув.
- “Найдлага бий юу, үгүй юу” гэдэг чинь мөрийтэй тоглоомд илүү таарах үг байх. Би бол мөрийтэй тоглоомд яснаасаа дургүй, тэгээд ямагт баараггүй ажил хийхийг хичээдэг юм.
Оливер амьсгаа даран чагнав. Хэдэн жилийн өмнө үнэн юм хэлсэн байж шүү!
- Надад их ач тус болсныг чинь санаад хэчнээн их баярлаж явдгаа хэлэх үг олдохгүй байна, Тодд оо гэхэд нь Дэвис түүний мөрөн дээр найрсгаар пад пад алгадаж,
- Миний бодоход хадам эцэг нь хайртай хүргэндээ туслах үүрэгтэй, тийм үү? гэж хэлэхдээ “хүргэн” гэдэг үгийг мэдэгдэх төдий онцолсныг Оливер эрхбиш ажиглажээ.
- Үгийн далимд хэлэхэд танай хууль тогтоох хурал тамхины татварыг нэмэгдүүлэхээр тогтоосон нь надад их гомдолтой байна гэж сенатын гишүүн хайш яйшхан өгүүлэв.
- Тэр мөнгөөр төсвийн нүхийг бөглөхөд хэрэгтэй. Бас...
- Чи хориг тавих юм байгаа биз дээ?
- Хориг тавих ий? гэж Оливерын гайхахад сенатын гишүүн үл мэдэг жуумалзаад,
- Ойлгоорой, хүү минь. Би өөрийгөө бодож байгаа юм биш. Миний сайн нөхдийн дотор хөлс цусаа асгаруулан байж олсон хэдэн мөнгөө тамхины тариаланд оруулсан хүн олон байдаг юм. Чиний хүнийг амьдаар нь өвчих гэсэн татвараас болоод тэднийг битгий хохироосой гэж хүсэж байна!
Нэг хэсэг хоёул эвгүйрхэн дуугүй болов.
- За тэгээд яах вэ, Оливер оо?
- Таны зөв юм уу даа, татварыг нэмэгдүүлэх нь зүйд нийлэмжгүй бололтой.
- Чи надад асар их тус боллоо шүү!
- Таныг тамхины тариалангийн талбайгаа худалдчихсан гэж дуулсан юм шүү, Тодд оо гэж Оливер бөвтнөв.
- Миний толгойд тийм бодол огт ороогүй. Чи юун дээрээс ингэж бодоов? хэмээн сөнатын гишүүн гайхав.
- Сүүлийн үед шүүхүүд тамхины компаниудын хэрэг нэхэмжилсэн өргөдөлд булагдаад байгаа. Эрэлт буурч...
- Чи Америкийн Нэгдсэн Улсыг хэлж байна. Дэлхий гэдэг чинь ганц Амөрикаар дуусахгүй өргөн уудам билээ! Биднийг Хятад, Африк, Энэтхэгт зар сурталчилгааны кампани өрнүүлээд ирэхлээр яах нь вэ, харж байгаарай... гээд сенатын гишүүн гар сэгсэрснээ цагаа харж,
- Өө миний Вашингтон орох цаг болчихлоо. Комиссын хуралдаанд амжиж очих хэрэгтэй гэжээ.
- Сайн яваад хүрээрэй.
- Одоо бүгд сайн сайхан болноо, хүү минь. Юм бүгд о'кей болно!


Top
   
PostPosted: Jun.30.16 11:42 pm 
Offline
Дархан Гишvvн
Дархан Гишvvн
User avatar

Joined: Apr.24.12 1:04 pm
Posts: 202
* * *

Оливерын сэтгэл эвгүйрч,
- Би одоо ямар үлийгээ хийдэг билээ, Питер ээ? тамхины татварыг нэмэгдүүлсэн нь энэ хэдэн жил бидний авсан бүх арга хэмжээний дотроос хамгийн алдартай нь юмсан! Тамхи татахад хүмүүс ямраар ханддаг болсныг чи өөрөө бэлхнээ мэдэж байгаа. Хуулийн төсөлд хориг тавих ямар үндэс байна вэ? Намайг амьдаар минь барьж идэцгээнэ шүү! хэмээн халаглав.
Питер халааснаасаа хооронд нь холбож бэхэлсэн хэдэн хуудас гаргаж ирээд,
- Бүх асуудлын хариулт энд байгаа. Би сенатын гишүүнтэй хэдийн ярьж амжсан юм. Манайд ямар нэг асуудал бэрхшээл гарахгүй. Дөрвөн цагт хэвлэлийн бага хурал хийлгэхээр товлосон гэхэд нь Оливер тэр бичгийг нь авч анхааралтай уншиж үзээд,
- Дажгүй болжээ гэв.
- Миний хийсэн ажил юм даа, Оливер оо. Та надаар өөр юм хийлгэх үү?
- Үгүй, баярлалаа. Дөрөвт уулзацгаая.
Питерийг хаалга руу явахад Оливер гэнэт араас нь
дуудаж,
- Питер! гэсэнд цаадах нь ажиггүй эргэж харав.
- Таны бодоход би нээрээ ерөнхийлөгч болж чадах уу, та хэлээд өгөөч.
- Сенатын гишүүн юу гэж байна вэ?
- Чадна гэж бат итгэж байна гэсэнд Тейгер аажуухан эргэж ирээд,
- Сенатын гишүүн бид хоёр олон жилийн танил юм шүү, Оливер оо. Энэ олон жилийн турш нэг ч удаа алдаж эндэж байсныг нь санахгүй байна. Тэр эрхэм ер бишийн зөн совинтой. Бүр хүн үнэмшихийн аргагүй. Хэрэв Тодд Дэвис таныг Америкийн Нэгдсэн Улсын шинэ ерөнхийлөгч болно гэж хэлж байгаа бол хэлснээрээ болгохын тулд сүүлчийн ганц цамцаа барьцаанд өгнө гэжээ.
Хаалга аяархан тогших сонстож, ганган шинэ маягаар хувцасласан царайлаг хөөрхөн нарийн бичиг бүсгүй хаалганы тэнд баахан факс бариад зогсож байгаа үзэгдэж,
- Уучлаарай, захирагч аа. Тан дээр хүн байгааг мэдсэнгүй гэхэд нь,
- Зүгээр, зүгээр, Мириам аа. Ороод ир гэв.
- Сайн уу, Мириам! гэж Тейгер инээмсэглэн мэндлэв.
- Мириамыг байхгүй бол би гар мухартай адил байх байсан. Хэнээр ч орлуулшгүй сайн туслах гэж Оливерын магтахад Мириам ичингүйрэн царай нь улсхийж,
- Өөр ажилгүй бол би... гээд факсыг ширээн дээр тавьж, даруй эргэн өрөөнөөс гүйх тооны гарч одов.
- Их хөөрхөн бүсгүй байна хэмээн Тейгер хэлээд Оливерын өөдөөс учиртай харав.
- Тийм шүү.
- Оливер танд болгоомжтой байх хэрэгтэйг сануулах нь илүүц биз.
- Мэдээжээр. Тийм болоод надад тэр байрыг олж өгөөч гэж гуйсан юм.
- Өөр юм хэлж байна. Одоо та алхах гишгэх бүрдээ цэнэн болгоомжилж, урьд урьдынхаас илүү сэрэмжтэй байх хэрэгтэй. Тавьц ихэссэн шүү. Дараагийн удаа танд яаралтай хэрэг гарахад өмднийхөө товчийг тайлахын өмнө Мириам, Элис, Карен ч юм уу, хэн ч бай, Цагаан ордны Зууван танхимын үнэ хүрэх үү, үгүй юу гэдгийг бодоорой.
- Миний төлөө анхаарал санаа тавьж байдгийг чинь би их үнэлэн хүндэтгэдэг шүү, Питер ээ. Таны хэлснийг анхааралдаа авлаа. Та сэтгэл зовох явдалгүй.
- Сайхан хэрэг ээ. За одоо миний явах цаг боллоо. Бетсийг хоёр охинтойгоо хамт хоолонд авч явна. Энэ далимд хэлэхэд манай Ребеккийг өнөөдөр яасан гэж бодно? Сэрэв үү, үгүй юу, хүүхдийн шоутай хуурцаг тавьж өгөөч гэж гуйсан. Тэгэхэд нь Бетси одоо хэтэрхий эрт байна, хоолны дараа үзэхэд хожигдохгүй гэсэн чинь яасан гээч? Ребекка жаахан бодож байгаад: “Ээж ээ, тэгвэл хоолоо бушуухан идье” гэжээ. Ухаантай охин оо доо? Дөнгөж тав хүрч байгаа гэхэд ийм ухаалаг байх гэж! хэмээн Тейгерийн үнэн сэтгэлээсээ бахадсан байдалтай өгүүлэхэд Оливер өөрийн эрхгүй инээмсэглэв.
Оливерыг орой нь эхнэрийнхээ өрөөнд ороход Жаан задгай зуухны дэргэд тухалж аваад ном уншиж байлаа.
- Хонгор минь, би одоо ингээд явахаас даа. Дахиад л нэг хөөтэй зөвлөгөөн хийх гэнэ гэхэд нь,
- Ийм орой болсон хойно уу? гэж Жаан гайхав. Оливер санаа алдаж,
- Одоо яая гэх вэ дээ. Өглөө төсвийн комиссын хуралдаантай. Түүнээс наана тэд нар асуудлыг надтай шүүн ярилцах гэж байгаа юм гэв.
- Чи дэндүү их ажиллаж байна шүү. Битгий их саатаарай, Оливер оо. Миний сэтгэл зовоод байдаг юм... гээд Жаан жаахан түгдэрч: -Сүүлийн үед чи гэртээ байх нь ховор боллоо гэж нэмж хэлэв.
Оливер сэртхийлээ. Энэ юу вэ? Эхнэр хүний анхаарал халамж уу, эсвэл... Оливер эхнэрийнхээ дэргэд очиж энхрийлэн үнсээд,
- Санаа бүү зов, хүүхээ. Сулармагц давхиад ирнэ гээд яаран доош бууж, жолоочдоо:
- Өнөөдөр дахиад таны хэрэг байхгүй, та явж болно. Би жижиг машин авъя гэсэнд,
- За мэдлээ, захирагч аа гэв.
Мириам хувцсаа тайчин орондоо орж хэвтээд түүнийг хүлээж байлаа.
- Хонгор минь, чи болзсон цагаасаа хожимдож ирлээ гэхэд нь хархүү малийтал инээж, нууц амраг өөдөө алхах зуур,
- Уучилна биз дээ, муужгай минь? Намайг иртэл хүлээж байсанд чинь баярлаж байна гэв.
- Наашаа хүрээд ир гэж бүсгүй шивгэнэв.
Хархүү түүнийг тэврэн сайхан үнэр анхилсан биеийг нь тэврэн биедээ наасанд,
- Хувцсаа бушуухан тайлаач. Чиний наад муухай хүрэм ширүүн оргиод байна! гэв.
Дараа нь хоёул хоёул нэгэнт ханаж, ядраад амран хэвтэж байхдаа хархүү нь,
- Вашингтонд шилжиж очвол ямар вэ, чи юу гэж бодож байна? гэсэнд Мириам цочсондоо өндийж,
- Чи үнэн хэлж байна уу? гэв.
- Чин үнэн.Дараагийн хэдэн жилийг би тэнд өнгөрүүлэх хэрэг гарч тун болзошгүй. Тэгээд чамайг авч явмаар байна.
- Эхнэр чинь мэдвэл яана?..
- Мэдэхгүй ээ.
- Вашингтон гэдэг нь ямар учиртай юм бэ?
- Энэ одоохондоо нууц. Чамайг харамсахгүй бий вий гэж хэлж болох байна.
- Би чамайг дагаад хэзээ бол хэзээ, хаашаа бол хаашаа явахад бэлэн. Чи л надад хайртай хэвээр байдаг юм бол.
- Чи мэднэ шүү дээ, би чамгүйгээр амьдарч чадахгүй гэж нууц амраг эр нь сурсан зангаар худал хэлэхдээ сэтгэл огт зовсонгүй. Хархүү өөр хэдэн ийм гэнэхэн тэнэг хүүхэнд энэ үгээ хэлсэн бол?
- Би чамтай дахин учирмаар байна, хонгор минь гэж бүсгүйн өгүүлэхэд,
- Жаахан хүлээж бай. Чамд зориулж авчирсан нэг юм бий гэж хархүү хэлээд сандал дээр шидсэн хүрэм рүүгээ сарвайж, халааснаас нь жижигхэн шилтэй юм гарган ирж, шилэн аяганд хийв. Харваас ус шиг тунгалаг юм байлаа.
- Амсаад үз.
- Юу юм бэ? гэж Мириам сонирхов.
- Чамд аятайхан санагдана вий, хараад байгаарай гээд хархүү аягатайг амандаа ойртуулан тэн хагасыг нь ууж, үлдсэнийг бүсгүйд сарвайв.
Мириам аягатай шингэнийг амсаж үзсэнээ баран ууж,
- Аятайхан амттай юм байна гээд инээмсэглэв.
- Нэг хормын дараа чиний хүслийн гал бадарна.
- Тэртэй тэргүй миний хүслийн гал бадраад байна. Бушуухан өвөрт ороод ир.
Хархүүг юмаа оруулаад хөдөлж эхэлтэл бүсгүй гэнэт,
-Миний дотор муухай болоод... Амьсгаа авч болохгүй байна!.. гэж дуу алдаад нүүр нь бараг агшин зуур хөхрөн хөөж, амьсгаа авч ядан хий ангалзаж байлаа. Нүд нь аниастай.
- Мириам!
Бүсгүй хариу дуугарсангүй. Хархүү мөрнөөс нь барин дугтарч сэгсэрсэн боловч Мириамын толгой хүүхэлдэйнх шиг сул санжганаж байв.
- Мириам аа!
Бүсгүй ухаан алдсан бололтой. Ээ чөтгөр алгад! Одоо үүнийг яадаг билээ?
Хархүү айж балмагдан өрөөн дотуур өөд сөөргөө хөлхөв. Бүх нууц амрагтаа “онгодын охь” өгдөг боловч одоо болтол ганц л бүсгүй амь үрэгдсэн юм. Яаж байгаад Болгоомжлохоо мартаж орхив оо?! Одоохон нэг арга бодохгүй бол дүүрчээ. Хамаг хүсэл мөрөөдөл, бодож сэдсэн төлөвлөгөө нь өнгөрөх нь тэр. Эрмэлзэн зорьж байсан юм бүхэн нь! Үгүй дээ, тийм явдал болоход хүргэж болохгүй.
Хархүү орны дэргэд бүсгүйг харан нэг хэсэг яахыгаа шийдэж ядан зогсов. Дараа нь судсыг нь барьж үзвэл тэнгэрийн авралаар зүрх нь цохилж байлаа. Гэхдээ бүсгүйг энэ байранд байж байхад нь олбол сүйд болно. Цагдаагийнхан энд хэн байсныг ядах юмгүй олоод мэдчихнэ. Мириамыг хүн хурдан олж, эмнэлэгт хүргэж өгөхөөр тийм газар аваачиж орхих хэрэгтэй. Бусад талаар энэ бүсгүйд найдаж болно. Эрүүдэн тамласан ч өөрийн нь нэрийг хэлэхгүй.
Мириамын хувцсыг өмсгөх, өөрийнхөө энэ байранд байсан ул мөрийг арилгахад хагас цаг шахам хугацаа оров. Хархүү хаалгыг ялимгүй онгойлгон завсраар нь гудамд хүн байгаа эсэхийг хараад ухаангүй байгаа Мириамыг мөрөн дээгүүрээ дамнуулан тавьж, доош нь аваачаад машиндаа суулгав. Шөнө орой болсон учир гудамжинд хүнгүй байлаа. Үүний дээр бороо орж эхэлжээ. Хархүү Жунипер-Хилл- паркад хүрч, ойр хавьд хүн амьтны бараа туруугүй байгааг лавтай мэдээд Мириамыг машинаас гаргаж, вандан дээр болгоомжтой тавилаа. Бүсгүйг энд ингээд орхих нь хүний мөсгүй зан мөн боловч өөр арга байсангүй. Хамаг ирээдүй нь хутганы ирэн дээр очоод байхад.
Хархүү хэсэг бодолхийлээд автомат телефон олж, “911”-д залгалаа.


Top
   
PostPosted: Jun.30.16 11:42 pm 
Offline
Дархан Гишvvн
Дархан Гишvvн
User avatar

Joined: Apr.24.12 1:04 pm
Posts: 202
* * *

Оливерыг гэртээ ирэхэд Жаан унтаагүй байв. Жаан санаа алдаад,
- Ай тэнгэр минь, шөнө дунд өнгөрч байхад чи хаагуур... гэхэд нь,
- Уучлаарай, хонгор минь. Төсөв хэлэлцэнэ гэж барагддаггүй урт уйтгартай зөвлөгөөн... хүн бүр дор дороо нэг бодолтой, хэн ч бууж өгөхийг хүсэхгүй юм гэсэнд Жааны сэтгэл түгшин,
- Царай чинь хүн аймаар зэвхий цагаан байна. Бүр туйлдсан бололтой гэхэд нь,
- Жаахан ядарлаа гэж Оливер үнэнээ хэлэв.
- Явж унтацгаах уу? гэж Жаан уриалан өдсөн янзтай инээмсэглэсэн боловч нөхөр нь түүний духан дээр нэг үнсээд толгой сэгсрэн,
- Би үнэндээ жаахан амармаар байна, хонгор минь. Шургаж унах гээд... гэжээ.
Маргааш өглөө нь “Стейт жорнэл” сонины эхний нүүрэнд гарсан мэдээг үзвэл:
ЗАХИРАГЧИЙН НАРИЙН БИЧИГ БҮСГҮЙГ ЦЭЦЭРЛЭГТ ҮХААНГҮЙ ХЭВТЭЖ БАЙХАД НЬ ОЛОВ.
Эргүүлийнхэн шөнийн хоёр цагт захирагч Расселын нарийн бичгийн дарга Мириам Фридлендийг цэцэрлэгт хүрээлэнгийн вандан дээр ухаангүй хэвтэж байхад нь олж, пэн даруй “түргэн тусламж” дуудан Дурсгалын эмнэлэгт аваачсан байна. Эмч нарын хэлэхээр өвчтөний биеийн байдал хаашаа эргэх нь болзошгүй хүнд байгаа аж гэжээ..
Оливер энэ мэдээг уншиж дуусаагүй байтал албан тасалгаанд нь Питер сонин барьсаар гүйн орж ирээд,
- Чи үүнийг үзэв үү? гэв.
- Үзлээ. Ямар аймаар юм бэ! Утас сэхээ сэвээгүй хангинаад сурвалжлагч нар тодорхой мэдээлэл авах гээд тэсэж ядаж байна.
- Чухам юу болсон гэж бодож байна? гэж Тейгер хаяагаа манасхийн асуув.
- Огт мэдэхгүй байна. Би эмнэлэг рүү утасдсан. Мириам үхлүүт байна гэнэ. Эмч нар шалтгааныг нь олох гэж оролдож байгаа юм байх. Ямар нэг юм илрүүлж мэдвэл надад дор нь мэдэгдэнэ гэсэн.
- Мириамын бие гайгүй болох биз гэж найдаж байна хэмээн Питер хамар дороо бөвтнөөд Оливерын өөдөөс сэжиглэсэн байртай харав.
Оливерт маргааш нь эмнэлгээс утасдаж,
- Захирагч аа, бид шинжилгээний дүнг дөнгөж сая аваад байна. Ходоодонд нь метилендиоксиметамфетамин буюу энгийн ярианы хэлэнд “онгодын охь” гэдэг бодис байсан нь илэрлээ. Мисс Фридленд энэ бодисыг шингэн байдлаар уусан байна. Шингэн нь их аюултай байдаг юм гэв.
- Бие нь ямар байна?
- Урьдын адил маш хүнд хэвээр байна. Ухаангүй байгаа. Ухаан орох юм уу, энэ хэвээрээ байж байгаад... Муу юм болж тун болзошгүй.
- Байдлыг надад мэдэгдэж байгаарай. Би бүсгүйн төлөө их санаа зовж байна.
- Тэгэлгүй яах вэ, захирагч аа. Биеийн байдал нь өөрчлөгдвөл танд хамгийн түрүүн хэлнэ.
Зөвлөгөөн яг ид дундаа явж байтал ярианы төхөөрөмж дүнгэнэж нарийн бичиг бүсгүй нь,
- Уучлаарай, захирагч аа. Танд хүн утасдаж байна гэв.
- Намайг хэнтэй ч битгий холбо гэж хэлсэн шүү дээ, Хизер ээ.
- Сенатын гишүүн Дэвис гуравдугаар шугам дээр байна.
- Өө тийм үү? За эрхмүүд ээ, түр завсарлая. Хойшлуулшгүй чухал ажил гарлаа, намайг уучлаарай.
Бүгдээрээ гарахыг хүлээж байгаад Оливер хаалгаа сайн хааж, харилцуурыг авлаа.
- Тодд уу?
-Оливер оо, нарийн бичиг бүсгүй, мансууруулах бодис гэх мэтийн юун яриа гараад ирэх нь энэ вэ?
- Юу болж байгааг мэдэхгүй. Тэр бүсгүй... туйлын эвгүй юм болоод байна...
- Хир зэрэг эвгүй юм болоо вэ? гэж сенатын гишүүн ширүүн асуув.
- Та юу хэлж байна вэ?
- Юу хэлж байгааг чи өөрөө сайн мэдэж байгаа!
- Тодд та... юу бодох нь энэ вэ?.. Чухам юу болсныг би огт мэдэхгүй байна, тангараг...
- Тийм болов уу гэж сэтгэлийн угаас найдаж байна. Вашингтонд хов жив хэчнээн хурдан тардгийг чи мэдэхгүй. Вашингтон гэдэг чинь том тосгон гэсэн үг. Чиний нэр дээр энэ хэрүүл шуугианы сүүдэр ч тусах ёсгүй! Бид эхний нүүдлээ хийхээр бэлтгэж байгаа. Тэнэг юм хийвэл миний дургүй хүрнэ гэдгийг сайхан мэдэж, саруулхан санаж байгаарай чи!
- Энэ хэрэгт би ямар ч хамаагүй, бүр ам алдъя!
- Магадгүй дээ, магадгүй! Цаашид номхон даруу байж үзээрэй.
- Тэгнээ, Тодд оо, тэгнэ... Би... гэтэл сенатын гишүүн харилцуураа тавьчихлаа.
Оливер удтал хөдөлж чадахгүй хий гөлийж суув. Хадам эцгийн зөв юм. Ухаан орж томоожих цаг боллоо. Одоо хазгай гишгэвэл үхнэ гэсэн үг.
Оливер цаг хараад телевизороо яаран залгасанд дэлгэц дээр байшин барилга нь нурсан гудамж үзэгдэж, тэндээс мэргэн буудагчид таамгаар буудах боловч пулемет тачигнах, их буу пижгэнэх чимээнд бусад бүх чимээ дарагдаж байлаа. Цэргийн өнгөлөн далдлах хувцас, цэрэг юм шаахай өмссөн нүдэнд дулаахан сурвалжлагч эмэгтэй микрофоноор ярьж байв:
- Шинэ гэрээ өнөөдөр шөнө дунд хүчин төгөлдөр болох ёстой боловч гэрээний болзлыг даган биелүүллээ ч гэсэн энэ зөрчил тэмцэлд идэгдсэн орны хөл хөдөлгөөнтэй хот, энгийн номхон тосгодыг сэргээж чадахгүй, хайр найргүй аллага хядлагад эрсэдсэн гэм зэмгүй олон мянган хүнийг амьдруулж чадахгүй нь мэдээж...
Зураглах аппарат сурвалжлагч Дейна Эвансын нүүрийг томоор харуулав. Нүдэнд нь хилэнгийн гал гялалзсан тэр бүсгүй халуун сэтгэлээр цааш үргэлжлүүлэн:
- Энх амгалан цаг ирээсэй гэхээс өөрийг үл хүсэх энэлэн шаналсан өлөн нойтон хүмүүс зоорь, хонгилд амь хоргодож байна. Энх амгалан цаг ирэх юм болов уу даа? Харж байя. “Вашингтон трибюн энтерпрайзист" зориулан Сараевоос Дейна Эванс мэдээлж байна.
Дараа нь дэлгэц дээр зар сурталчилгааны хэсэг залган гарав.
Дейна Эванс бол “Вашингтон энтерпрайзис бродкастинг систем”хэмээх асар том мэдээллийн корпорацын тусгай сурвалжлагч байжээ. Шинэ мэдээ бүрд энэ сурвалжлагч бүсгүйн сурвалжилга заавал ордог бөгөөд Оливер энэ Дейнаг ажилдаа үнэнхүү мэргэжсэн, телевизийн шилдэг сайн сурвалжлагчдын нэг гэж үзээд болж өгвөл мэдээг нь алгасалгүй үзэхийг хичээдэг байв.


Top
   
PostPosted: Jul.01.16 12:34 am 
Offline
Асуулт Самбарын Хvндэт Харуул
User avatar

Joined: Sep.21.09 1:02 pm
Posts: 6068
Location: Энд
Өө энэ Оливер чинь бүтэхгүй гар бсан бна шд. Лэслитэй бхдаа тэр өмгөөлөгч бүсгүйн учрыг олчихсийн бишүү. Тэхдээ хэтэрхий тэнэг юмаа Питерийг Дэвисийн хүн гэж мэдсээр бж байшин нтр олуулаал :m5:

Баярлалаа :wd: :wd:

_________________
:wink:


Top
   
PostPosted: Jul.01.16 4:29 am 
Offline
Төгөлдөр гишvvн
Төгөлдөр гишvvн

Joined: May.28.14 3:02 pm
Posts: 86
Тэр байшинг хэнээр ч олуулсан Питер мэдэж л таараа. Харин Питер олж егсенеерее хэл ам татлахгvй болсон байх. Эрчvvд хойно мэдэж байж л нууц газар олж егне. Гаж донтой юм байна. Хайран сайхан оюун ухаан хvч чадал алдар нэр байлаа ч гаж донтой байхаараа ямар хэрэг байх вэ. Лесли ийм хунтэй суугаагуй нь болж Жаанаас айгаад янз бvрийн гаж юмаа гаргадгуй байх. Сайн аавын охин болж тереед начвараа хамгаалццлаад явах юм даа. Лесли бас л хатуу байна шvv. Ухаан хайр нинж сэтгэл зеелен зан дэнсэлж байж зев хvн телевших юм бна. Амжилтын телее улайрах ч бас эмэгтэй хvнийг эвдэх болтой. Сонирхолтой зохиол едер алгасахгуй уншцулж байгаа Цолмондоо маш их баярлалаа


Top
   
PostPosted: Jul.02.16 1:23 am 
Offline
Өвөг Дээдсийн Сахиус Гишvvн
Өвөг Дээдсийн Сахиус Гишvvн

Joined: May.10.10 2:23 am
Posts: 685
байшин олуулахад маш найдвартай хүн хэрэгтэй, Питерийг илүү дутуу юм ярьдаггүй гэж итгээ байлгүй дээ, энэ залуу нэх сайхан цэвэрхэн царай гаргачаад цаанаа бол гаж донтон л юм байна, бас дэндүү шалиг. Лэсли энийг мэдсэн бол юун өс авах гэж биеэ зовоох, бөөн баяр болоод жаргалтай сайхан амьдрал хөөх байсан биз, хонзон авах хар хороосоо чөлөөлөгдөж сайн хүнтэй сууж үр хүүхэдтэй болоод дуртай ажлаа хийх гм.Гэхдээ энэ муу Оливэр сайнаа үзэхгүй биз дээ, баярлалаа Цолмон


Top
   
PostPosted: Jul.02.16 6:16 pm 
Offline
Дархан Гишvvн
Дархан Гишvvн
User avatar

Joined: Apr.24.12 1:04 pm
Posts: 202
Долоодугаар бүлэг

Дейна Эванс хэрэв өнчин өрөөсөн байсан бол зүй ёсоор цэргийн хорооны охин гэж тооцогдож болох байлаа. Эцэг хурандаа нь шинэ төрлийн зэвсэглэлийн сургагч байсан болохоор командлал нь түүнийг байсхийгээд нэг баазаас өөр баазад шилжүүлэн томилдог байв. Дейна арван нэгэн насыг наслахдаа америкийн таван хот, гадаадын дөрвөн оронд очиж амжсан байна. Дейнагийнх Мэрилендийн Эбердин-Прувин-Граундаас Жоржи муж улсын Форт-Беннингст, тэндээс Техасын Форт-Худ, Нью- Жерсийн Форт-Монмутад шилжиж байв. Жаал охин Японы Кэмп-Зама, Германы Чимзей, мөн Италийн Дерби, Пуэрто-Рикийн Форт-Буханан дахь офицеруудын хүүхдийн сургуульд сурч байжээ.
Дейна айлын ганц хүүхэд байсан агаад хувь заяаны эрхээр хаа очсон газраа цэргийн гэр бүлийнхэнтэй хурдан tyyp танилцан нөхөрлөдөг байв. Дейна бол наснаасаа |үрүүлэн өсч хөгжсөн цовоо сэргэлэн охин байв. Харин эх нь охиныхоо бага насыг хэвийн биш нөхцөл байдалд өнгөрч байна гэж сэтгэл зовдог байжээ.
- Ийш тийшээ үргэлж ингэж нүүж суугаад байх нь чамд аймаар хэцүү байдаг байх даа, охин минь гэж эхийгээ нэгэн удаа санаа алдан өгүүлэхэд охины нүд орой дээрээ гарч, -Яагаад? гэж гайхан асуужээ. Тэгээд эцгийгээ шинэ газар томилогдох бүрд жаал охины нар нь гарч, баярлахын ихээр баярладаг байлаа. Тэгээд дайралдсан хүн болгондоо
- Ура! Аав шинэ томилолт авсан! гэж баяр хөөр болгон ярьдаг байв.
Эх нь охиныхоо баяр бахдалыг хуваалцдаггүй байж. Дейнаг арван гурав хүрэхэд эх нь цаашид цыганы маягаар үргэлж тэнүүчлэн аж төрөхийг хүсэхгүй гэж мэдэгдээд нөхрөөсөө салахыг шаарджээ. Жаал охин үүнийг мэдээд эцэг эх хоёрынхоо салах гэж байгааг харамсахаасаа илүү хойшид эцэгтэйгээ хамт энэ дэлхийгээр хэрэн хэсэн жуулчилж чадахгүй болсондоо харамссан байна.
- Бид тэгээд хаана суух юм бэ? гэж эхээсээ асуусанд, -Калифорни муж улсын миний төрсөн нутаг, Клермонт хотод очиж сууна. Их тохилог хөөрхөн хотхон байдаг юм. Чиний санаанд таарна гэжээ.
Эхийн нь хэлсэн үнэн байв. Клермонт бол үнэхээр гайхалтай сайхан хот байлаа. Харин тэр хотыг охиныхоо санаанд таарна гэж эхийн нь хэлсэн оносонгүй. Дейна тэр хотыг үзсэн дороо эгнэгт үзэн ядах болов. Гучин гурван мянга орчим хүн амтай Клермонт хот Лос-Анжелес гойргийн Сан-Габриэль уулсын хормойд байрлажээ.
Гудамжинд нь тарьсан өндөр өндөр модны цаанаас цэвэр нямбай жижигхэн байшингууд цухуйж харагдана. Нэг үгээр хэлэхэд бүгд бие биеэ таньдаг тийм газар байв. Энэ дэлхийгээр хэрэн хэсэж, эрх дураараа амьдарч сурсан Дейна энэ бяцхан хотын бүгчимхэн агаарт торонд орсон шувуухай шиг цээж давчдах болжээ.
- Бид одоо энд үхэн үхтэлээ суух юм уу? гэж эхээсээ уруу царайлан асуусанд,
- Чи юу болоо вэ, охин минь? Яагаад ингэж асууж байна вэ? гэж өөдөөс нь асуув.
- Энэ нүх чинь надад хэтэрхий багадаад байна! Надад жинхэнэ том хот хэрэгтэй!
Дейна сургуулийн хичээлд явсан анхны өдрөө үүлтэй тэнгэр шиг баргар царайлан ирэв.
- Дейна, яагаа вэ? Сургууль санаанд чинь таарахгүй байна уу? гэхэд нь охин санаа алдаад,
- Үгүй л дээ, зүгээр. Даанч бүгдээрээ нусгай жаалууд байна гэсэнд эх нь инээд алдаад,
- Бүү гутар. Цаадуул чинь бүгд удахгүй өсөж том болно. Чи ч адил гэжээ.
Дейна бүр дээд сургуульд байхдаа сургуулийнхаа “Бульфпекит” сонины сурвалжлагч байсан юм. Энэ нь бүсгүйн тэсэж үлдэхэд тус болжээ. Гэхдээ бүсгүй урьдын аялал жуулчлалаа санан тэсгэлгүй уйтгарладаг байв.
- Би насанд хүрэхээрээ дахиад энэ дэлхийгээр хэрэн хэснэ гэж Дейна батлан өгүүлдэг байв.
Дейна арван найман настайдаа Клермонтын Макөнны коллежийн сэтгүүл зүйн факультетад орж, эхлээд оюутны “Форум” сонины сурвалжлагч байснаа нэг жилийн дараа эрхлэгч нь болсон байна. Оюутнууд түүнээс,
- Дейна, дараа долоо хоногт манай нутгийн эмэгтэйчүүдийн зөвлөл бүжгийн үдэшлэг зохионо. Чи энэ тухай сониндоо бичээд өгөхгүй юу?
- Мягмар гарагт өргөн ярианы клубийн хуралдаан болно...
- Бүжгийн дугуйлангийнхны тавих жүжгийн талаар шүүмж бичвэл яасан юм бэ?..
- Шинэ номын санд зориулж хөрөнгө цуглуулах хэрэгтэй байна... гэх мэтчилэн гуйж шалдаг байв.
Иймэрхүү юм эцэс төгсгөлгүй үргэлжилнэ. Энэ нь Дейнад маш аятайхан санагддаг байлаа. Дейна одоо хүмүүст юухнаар ч болов тусалж чадах боллоо. Энэ чинь догь шүү! Дейна төгсөх курст сурч байхдаа сонины ажилд хүчээ сориод үзэхээр шийджээ. Тэгээд эхдээ,
- Би энэ дэлхийн алдар цуутнаас ярилцлага авах болно, Энэ чинь тэдний бүтээж байгаа түүхэнд өөрийн биеэр оролцсоноос ялгаагүй гэж хэлжээ.
Дейна өөрийгөө толинд харах бүрдээ зүрх нь шимширдэг байлаа. Дэндүү намхан, дэндүү горзгор туранхай, дэндүү хавтгай байна. Бүсгүйчүүдийн нь бие эрт багадаа хөгжиж боловсордог энэ Калифорни нутагт Дейна өөрийгөө хунгийн сүрэг доторт нугасны муухай дэгдээхэй шиг боддог байв. Тэгээд дэмий гуньж гутрахын нэмэр гэж бодоод тольдохоо больжээ. Тийм болохоор арван дөрөв хүрэх үед мах мариа нэмж, арван зургаа хүрэх үед ёстой нэг гоо үзэсгэлэн төгс бүсгүй болсноо өөрөө мэдэлгүй өнгөрсөн бололтой. Одоо түүнд хөвгүүдийн анхаарлаар дутна гэх юмгүй болж, энэ төлөв төвшин зууван царайтай, сониуч маягийн дүрэлгэр нүдтэй, сөөнгөдүүхэн инээдэг, дур булаамаар мөртлөө ихэмсэг хүйтэн маягтай ер бишийн бүсгүйн дэргэдүүр эргэж харахгүй яваад өнгөрөх хүн цөөн байлаа.
Дейна бүр арван хоёр настай байхдаа охин биеэ яаж эвдүүлэхийг ухаан санаандаа ургуулан төсөөлдөг байжээ. Мөнгөн сарны тунамал туяа гийсэн нэгэн сайхан шөнө тэнгисийн долгион эрэг юүгээн зөөлөн илбэсэн алс холын халуун орны арал дээр тэртээ хол уяхан хөгжмийн яруу эгшиг намуухан аялгуулан байна. Үл таних цэвэрхэн төрсөн учир битүүлэг залуу эр дэргэд нь ойртон ирж, бүсгүйн нүдийг сэтгэлийн нь гүнд хүртэл ажин ширтэж байгаад олон таван үггүй тэврэн өргөж, ойрх дал модны дор аваачна. Тэнд хоёул хувцсаа яаралгүй тайчиж, бие биеэ хайрлан янаглаж, гал халуун хүслээр тэврэлдэн галзуу юм шиг загас наадуулна.


Top
   
PostPosted: Jul.02.16 6:17 pm 
Offline
Дархан Гишvvн
Дархан Гишvvн
User avatar

Joined: Apr.24.12 1:04 pm
Posts: 202
Жинхэнэ бодит байдал санаснаас хавьгүй энгийн даруу болжээ. Бүжгийн дараа урьд “Форум” сонинд Дейнатай хамт ажиллаж байсан шар луувангийн өнгөт өтгөн үстэй, Ричард Доббинс гэдэг арван найман настай залуу хөвгүүнд хуучин муу “шевроле” машины арын суудал дээр охин биеэ эвдүүлж билээ. Тэр залуу хөвгүүн Дейнад бөгж бэлэглэж байсан явдал хүртэл бий. Гэвч нэн удалгүй эцэг эхийн хамт Милуокид шилжин сууж, бүсгүй түүнээс хойш түүнтэй дахин уулзсангүй.
Дейна коллежоо урлагийн бакалавр зэрэгтэй төгсөх өдрөөс нэг сарын өмнө нутгийн “Клермонт игземинер” сонины сурвалжлагчийн ажилд орох санаатай сонины газар очсонд боловсон хүчний хэлтсийн байцаагч нь түүний тодорхойлолтыг үзээд,
- Та тэгэхлээр “Форум” сонины эрхлэгч байсан юм уу? гэж лавлахад нь,
- Яг тийм гэж Дейна даруухан инээмсэглэв.
- За тийм байж. Таны аз таарчээ. Манайд хүн хүч хүрэлцээгүй байгаа. Юу болохыг үзэж мэдье.
Дейна дөштийн оронд очсон юм шиг хөөрөн баярлав. Дейна өөрийн очиж үзэхийг хүсдэг Орос, Хятад, Ангола... гэх мэтчилэн улс орны жагсаалтыг хэдийн хийсэн байлаа. Тэгээд,
- Ажилд орсон даруйдаа гадаадын сурвалжлагч болохгүйг ойлгож байна. Гэхдээ... гэсэнд,
- Тэр үнэн. Эхлээд зарлага болно. Эрхлэгч нарт өглөөд кофе дөхүүлж өгч байхыг битгий мартаарай. Аагтай халуун кофе... Дараа нь өрсөн эхийг хэвлэгч нарт аваачиж өгнө... гэхэд нь Дейна балмагдан,
- Би чадахгүй байх... гэж бөвтнөсөнд
- Чадахгүй гэв үү? Юу чадахгүй гэж? гэхэд нь,
- Ийм ажилд орсондоо баярлаад хэлэх үгээ олж чадахгүй байна гэжээ.
Эрхлэгч нар Дейнагийн чанасан кофег ихэд магтахын сацуу энэ дэлхий дээр түүн шиг хөнгөн шалмаг зарлага байхгүй гэж үздэг байв. Дейна ажилдаа өглөө эртлэн ирж, өрөө болгоноор гүйсээр байгаад нэн удалгүй хүн бүхэнтэй дотнолон нөхөрлөжээ. Тэгээд хэнд ч гэсэн туслахад хэзээд бэлэн байдаг байв. Энэ бол дээшээ ахиж дэвших ганц арга гэж мэдэж байсан болоод тэр.
Гэтэл нэг жилийн дараа гэсэн Дейна бусдын гар хөлийн үзүүрт зарагддаг жаал охин хэвээр байсан нь тоогүй. Тэгээд ерөнхий эрхлэгч Билл Кроуэлл дээр орж учраа хэлэх хэрэгтэй болов.
- Энэ завсар би овоо их юм сурлаа. Хэрэв та надад даалгавар өгөхийг зөвшөөрөх юм бол ... гэсэнд ерөнхий эрхлэгч ядаж толгойгоо ч өргөж харсангүй.
- Сул орон тоо байхгүй. Ингэхэд миний кофе хөрчихлөө гэжээ.
Даанч гомдмоор! Дейнад хэн ч жаахан бололцоо олгохыг хүсэхгүй байлаа. Ганцхан өгүүлэл бичүүлбэл Дейна тэр дорхноо бусадтай эн зэрэгцээд ирнэ! Харин юунаас эхлэх вэ? Дейна нэгэн өглөө эрт ажилдаа ирээд эрхлэгч нарт кофе хүргэж өгөх гэж яаран энэ үеэр их төлөв хүнгүй байдаг телетайпын өрөөн дотуур явж байтал нэг аппаратаас эрүүгийн гэмт хэрэгт холбогдолтой мэдээ гэсэн болзмол тэмдэг бүхий тууз хөвөрч байхыг ажиглажээ.
Бүсгүйн сониуч зан хөдөлж, ойртож очоод уг мэдээг уншиж үзвэл: “Ассошиэйтед Пресс- Клермонт, Калифорни. Өнөө өглөө Клермонтод хүүхэд хулгайлах оролдлого гарсныг сэрэмжлэн зайлуулж чадав. Үл таних нэгэн этгээд зургаан настай хөвгүүний дэргэд очиж. . .
Дейна мэдээг яаран дуустал уншаад туузыг таслан авч халаасандаа хийв. Аз болоход телетайпын өрөөнд тэр болгон хүн орж ирсэнгүй. Бүсгүй Билл Кроуэллын өрөөнд амьсгаадан гүйж ороод,
- Мистер Кроуэлл ээ, Клермонтод хэн нэг этгээд өнөөдөр хүүхэд хулгайлах гэж оролдсон байна. Хөвгүүнийг хөөрхөн жижиг пони морь унах уу гэсэн байж. Жаал хүү морь унахын оронд шоколад гуйсан байна. Нөгөө хулгайч нь хүүг чихрийн дэлгүүрт дагуулж аваачжээ. Аз болоход худалдагч нь санамсаргүй тохиолдлоор хөвгүүнийг таниад цагдаа дуудсан байна. Харин цаад муу хулгайч нь зугтаж амжсан байна гэж ярьсанд,
- Бидэнд тийм мэдээ ирээгүй! Чи хаанаас олж мэдсэн юм бэ? гэж Биллийн сэтгэл догдлон асуув.
- Би санамсаргүй чихрийн дэлгүүрт орсон юм. Тэнд энэ тухай яриа болж байлаа. . .
- Одоо даруйхан сурвалжлагч явуулъя.
- Би оролдоод үзэх үү? Чихрийн дэлгүүрийн худалдагч нь миний сайн танил болохоор чухам юу болсныг надад бишүүрхэж зоволгүй ярих болно гэхэд нь Билл шийдэж ядсан байдалтай Дейнаг нэг хараад,
- За яах вэ, тэг дээ гэжээ.
Маргааш нь сурвалжилгыг “Коермонт Игземинер"
сонины эхний нүүрэнд нийтэлжээ. Сониныг хэдхэн цагийн дотор өрсөлдөн авцгаасан байна.
- Муугүй болж шүү, үнэндээ муугүй болж... гээ Билл Кроуэлл арга буюу зөвшөөрчээ.
Гагцхүү долоо хоногийн дараа Дейнад телетайпын өрөөнд ганцаараа үлдэх боломж олдов. Ассошиэйтед Пресс агентлаг ээлжит мэдээгээ дамжуулж байлаа.
“Помона, Калифорни. Жу-догийн багш эмэгтэйг хүчиндэх гэж оролдсон этгээдийг баривчлав”
Болдог хэрэг ээ! Яг таарсан материал мөн байна! Дейна урьдын адил хуудсыг тасдан авч халаасандаа хийчхээд Билл дээр яаран орж,
- Сая найз бүсгүй маань надад утасдлаа. Нэг эмэгтэй өөрийгөө хүчиндэх гэсэн эртэй ганцаараа ноцолдож байгаад дийлж, барихыг манай найз бүсгүй цонхоор санамсаргүй олж харсан байна. Таныг татгалзахгүй бол би очиж, учир байдлыг тодорхой лавлаж мэдээд сониндоо мэдээ бичмээр байна гэсэнд,
- За тэг хэмээн Билл зөвшөөрчээ.
Дейна Помонд очиж, жю-догийн эмэгтэйг олж уулзаад түрүүчийнхтэй адил Дейнагийн сурвалжлагыг эхний нүүрт нийтэллээ. Амжилттай болсон нь ямар ч эргэлзээгүй байсан учир бүсгүйг эрхлэгч нь дуудаж,
- Манайд бас нэг сурвалжлагч байхад илүүдэхгүй биз. Байнгын сурвалжлагч болбол ямар вэ? гэхэд нь Дейна хөл алдан баярлаж,
- Гайхамшигтай! гэж хөөрөн уулга алджээ.
Ашгүй дээ! Ашгүй нэг юм Дейнагийн ажил үйлс ахиж өөдлөх замдаа орлоо!
Маргааш нь “Клермонт игземнер’’ сониныг "Вашингтон трибюн” хэмээх лут том корпорацид худалсан нь илэрхий боллоо. Сонины газрынхан айж, сэтгэлээр унаж байв. Хүн болгон ажлаасаа халагдах вий гэж цэнэн болгоомжилж байлаа. Зайлшгүй өөрчлөлт гарч, орон тоог цомхотгоно гэдгийг бүгд ойлгож байв. Сонины ажилтан нарын хэд нь гудамжинд хаягдахыг хэн мэдэх билээ.
гагцхүү Дейна айж балмагдсангүй. Харин ч одоо “Вашингтон трибюнд” ажилладаг болно, нэгэнт тийм болохоор төвийн салбарт шилжихэд яагаад эс болох вэ гэж бодож байв.
Дейна өрөнхий эрхлэгч дээр зориг шийдэмгий орж, арав хоногийн чөлөө олгохыг шаардсанд эрхлэгч нь чихэндээ итгэж ядан нүд нь их болж,
- Дейна! Миний захиргаанд байгаа хүмүүсийн ихэнх нь бөгс өндийвэл ширээ маань өөр эзэнтэй болчих вий гэж айгаад жорлонд орж зүрхлэхгүй байгаа. Чи юу болж байгааг ойлгохгүй байна уу? гэхэд нь,
- Надад сэтгэл зовох юу байгаа юм бэ? Танд тэртэй тэргүй надаас сайн сурвалжлагч олдохгүй. Би “Вашинг тон трибюнд” орох бодолтой байна гэж Дейна итгэл төгс өгүүлэв.
- Чи үнэнээсээ хэлж байна уу? гэж эрхлэгч асуугаад царайг нь харж үнэн хэлж байгааг нь мэдээд,
- Үнэнээсээ юм шиг байна. За яах вэ, Мэтт Бейкер тэй уулзахыг оролдоод үз. “Вашингтон трибюн энтер прайзисын” ерөнхий захирал хүн. Бүх сонин, телевиз, радиог эрхлэн мэддэг юм. Харин тийм амаргүй гэдгийг сануулья гэхэд нь,
-Оролдоод үзье. Мэтт Бейкер гэж нэрийг тогтоолоо гэжээ.


Top
   
PostPosted: Jul.02.16 6:18 pm 
Offline
Дархан Гишvvн
Дархан Гишvvн
User avatar

Joined: Apr.24.12 1:04 pm
Posts: 202
аймдугаар бүлэг

Дейна Вашингтоныг ийм том хот гэж төсөөлөөгүй байжээ. Дэлхийн эрх мэдэл төвлөрсөн газар юм. Бүр агаарт нь эрчим хүч дүүгэж байгааг бүсгүй бараг махан бодиороо мэдэрч байв. Чухам энэ л Дейнагийн байх ёстой газар мөн!
Дейна нисэх буудлаас шууд “Штауффер Ренессанс” зочид буудалд очиж, юм хумаа тэнд орхиод лавлах дэвтрээс "Вашингтон трибюн”-ний хаягийг олов. “Трибюн” Зургаадугаар гудамжинд байдаг агаад нэг жижиг хорооллыг эзэлдэг юм. Тэнгэр баганадсан дөрвөн өндөр байшин дээшээ хязгааргүй тийш тэмүүлж, орчин тойрны юм бүхнийг сүр бараагаараа дарах аж. Дейна захиргааны байшинг нь эрж олоод лангууны цаана уйдаж байгаа харуулын хүн рүү итгэл төгс очсонд,
- Мисс та ямар хэргээр яваа вэ? гэхэд нь,
- Би энд ажилладаг юм. “Трибюнд”. Мэттт Бейкертэй ярих гэсэн юм гэв.
- Тантай уулзахаар цаг болзсон юм уу? гэхэд нь Дейна хэсэгхэн түдээд,
- Арай үгүй. Гэхдээ ... гэсэнд,
- Тантай уулзахыг зөвшөөрсөн цагт нь ирээрэй гэж харуулын хүн хэлээд дараагийн хүнтэй ярьж эхлэв.
- Би борлуулалтын хэлтсийн даргатай уулзах юм гэж нэгэн эрийн хэлэхэд,
- Хүлээж байна уу гэж харуулын хүн хэлээд утас руу сарвайв.
Энэхэн мөчид цахилгаан шатны үүд онгойж, баахан хүн гарч ирэв. Дейна харуулын хүнийг битгий хараасай гэж ханцуйндаа залбиран цахилгаан шат руу жишимгүй байдалтай явж очлоо. Өөр бас нэг эмэгтэй орж, товчлуурыг дарахад шат хөдлөв. Дейна тэр эмэгтэйд хандан,
-Уучлаарай, Мэтт Бейкерийн ажлын өрөө хэддүгээр давхарт байдаг юм бэ? гэж асуусанд,
- Гуравдугаар давхарт... гэж хариулснаа Дейнаг баахан сэжигтэй ажиглан ширтэж,
- Танд нэвтрэх бичиг хаана байна? гэхэд нь,
- Би нэвтрэх бичгээ гээчихжээ гэж Дейна худал хэлэв. Шат зогсоход Дейна буугаад эргэн тойрныг гайхан харав. Урьд өмнө ийм юм үзэж байсангүй. Шилэн ханаар тусгаарласан өдий төдий жижиг өрөө байх агаад өрөө болгонд тийм гэхийн аргагүй үймээн бужигнаан болж байх аж. Хаалган дээр нь “Тэргүүн” ... “Урлаг” ... “Метро” ... “Спорт” ... гэх мэтийн өнгөт хаяг хадсан байлаа, Дейна сая нэг юм сэхээ орж, хажуугаараа өнгөрсөн эрэгтэйгээс,
- Уучлаарай, Мэтт Бейкерийн ажлын өрөө хаана байдаг юм бэ? гэж асуув.
- Мэттийнх үү? Тээр тэнд, гудмын цаад захад баруун тийшээ харсан сүүлчийн хаалга.
- Баярлалаа.
Бүсгүй эргээд тэр дороо баахан бичиг цаас сугавчилсан сахал үсээ хусаагүй өрвөгөр хүнтэй мөргөлдөж, тэр хүний барьж явсан бичиг цаас шал дээр тарж уналаа.
- Ээ, уучлаарай! Би ...
- Та яасан алмай амьтан бэ? Ангайж явахын оронд замаа харж байгаач! гэж тэр эр зандраад бичиг цаасаа цуглуулах гэж тонгойв.
- Санамсаргүй ингэчихлээ, нээрээ шүү. Одоо танд тусалъя гээд Дейна бичиг цаасыг нь цуглуулах гэж сандарч байгаад хэдэн бичгийг ширээн доогуур бүр лав оруулчхав. Нөгөө эр дороо зогсож, хилэнт нүдээ гялалзуулан Дейнаг муухай харж,
- Та дахиад надад туслах гэлгүй байж тус болно уу хэмээн архирав.
- Таны тааллаар болтугай. Вашингтоныхон бүгдээрээ ийм бүдүүлэг муухай ааштай байдаггүй болов уу гэж найдаж байна хэмээн Дейна хүйтэн хөндий өгүүлээд ихэмсэг зантай хамраа сөхөн өндийж, түрүүчийн хүний зааж өгсөн зүг рүү явлаа.
“Мэтт Бейкер” гэсэн бичигтэй хаалганы дэргэд очоод шийдэж ядан түдэв. Тасалгаанд хүн байсангүй. Дейна жаахан зогсоод ямар ч гэсэн дотогшоо орж суугаад шилэн ханын цаана хэвлэлийн газрынхны эх захгүй бужигналдахыг бахдан харж байлаа. Энэ чинь “Клермонт игземинертэй” огт адилгүй юм байна гээч! Энд лав мянгаад хүн ажиллаж байна!
Сая Дейнатай мөргөлдөж загнасан өнөөх муухай ааштай өрөвгөр хүн гудмаар өөр юу ч анхаарахгүй гүйх тооны явж байна. Үгүй дээ! Арай биш байлгүй! Наашаа ирж явна уу даа?!
Үүд онгойж, нөгөө хүн орж ирээд Дейнаг хилэнт нүдээр цоо ширтэн,
- Та энд ямар үхсэнээ хийж суугаа вэ? гэж зандрахад нь Дейна бодлоо цэгцлэх гэж шүлсээ залгилах зуур,
- Та мистер Бейкер мөн байж таарлаа! Намайг Дейна Эванс гэдэг хэмээн баясгалантай дуу алдан өгүүлэв.
-Би танаас энд юу хийж яваа вэ гэж асуусан шиг санах
юм.
- Би “Клермонт игземинер” сонины сурвалжлагч юм.
- Тэгээд юу гэж?
- Та саяхан энэ сониныг худалдаж авсан.
- Би юу даа?
- Танай сонин тэр сониныг худалдаж авсан юм гэж Дейна хэлчхээд “Ай тэнгэр, би юу донгосоод байна вэ?" гэж бодох зуур үргэлжлүүлэн:
- Ямар ч атугай надад ажил хэрэгтэй байна. Уг нь би одоо “Клермонт игземинер” сонинд сурвалжлагчаар ажиллаж байгаа. Гэхдээ ... гэхэд Бейкер түүнийг дуугүй ширтсээр байлаа.
- Одоо шууд ажилдаа орсон ч болох байна. Ямар нэг асуудал байхгүй гэж Дейнаг бөвтнөхөд Мэтт Бейкер өөдөөс нь аймаар дөхөж ирээд,
- Таныг хэн нааш нь оруулсан бэ, чөтгөр алгад? гэв.
- Би хэлсэн шүү дээ. “Клермонт игземинер” сонины сурвалжлагчийн хувьд ... гэсэнд Мэтт үгийг нь тасалж,
- За тэгвэл тэр Клермонтдоо буцаад оч. Замдаа юм хум эвдэж хэмхлэлгүй, хүн амьтан дайрч унагахгүй байхыг хичээгээрэй гэхэд нь Дейна өндийж,
- Мистер Бейкер танд асар их баярлалаа. Намайг ийм эелдэг найртай хүлээж авсанд тань баярласнаа хэлэх үг олдохгүй байна гээд эргэж, өрөөнөөс гүйх тооны гарлаа.
Мэтт Бейкер хойноос нь харж толгой сэгсрэн энэ хотоор дүүрэн солиотой амьтад байх юм даа гэсэн шүү юм бодов.
Дейна гудмаар явж байгаад хэдэн арван сурвалжлагч нар олж ирсэн материалаа компьютер дээр боловсруулж байгаа нэгэн өрөөнд шурган оров. Дейна өөрөө ямар ч байсан чухамхүү энд ажилладаг болно! “Клермонтдоо буц!” гээд байгаа юм шүү. Яасан сүрхий хүн гараад ирэв ээ, яамай байгаа даа!
Нүдээ өргөн харахад өнөөх Мэтт үүдээр орж ирж явлаа. Энэ муухай аашт өвгөр юм бүхэнд хошуу дүрж явдаг байна. Дейнаг шүүгээний араар нуугдаж амжив уу, үгүй юу, Мэтт хажуугаар нь гүйн өнгөрч, нэг ширээний дэргэд очиж зогсоод,
- Ярилцлага авч чадав уу, Сэм ээ? гэв.
- Бүрмөсөн баларсан. Би “Жоржтаун Медикп Сентриг” хоёр цаг сахиад юу ч олсонгүй. Нэг ч нохой үг алдахгүй байна. Бүгдээрээ тийм нэртэй өвчтөн ирээгүй гэж батлан хэлж байна. Трипп Тейлорын эхнэр энэ эмнэлэгт байхгүй, ерөөсөө ирээгүй гэцгээж байна.
- Тэднийг эрээ цээргүй худлаа хэлж байгаа юм гэж толгойгоороо дэнчин тавихад бэлэн байна! Нэг юм нуугаад байгаа нь ил, эхийг нь юу яасан хөөнүүд. Тэр хүүхний яагаад эмнэлэгт хэвтсэнийг мэдэх хэрэгтэй байна.
- Тэр хүүхнээс юм олж мэдэж чадахгүй дээ, Мэтт ээ.
- Чи цэцэг хүргэж өгөх арга заль хэрэглэж үзсэн үү?
- Үзэлгүй яах вэ, тус болоогүй!
Тэр хоёр сэтгэл зовсон байдалтай ийнхүү ярилцан өрөөнөөс гарав. Дейна гайхан дал мөрөө хавчив. Хэрэг явдлын учир байдлыг ухаж төнхөж мэдээд ярилцлага авч чаддаггүй, ямар үхсэний нь сурвалжлагч байх вэ дээ.
Хагас цагийн дараа гэхэд Дейна “Жоржтаун Медикл Сентрийн" тэнд очиж, юуны өмнө цэцгийн дэлгүүрт орлоо.
- Танд, юугаар тус болох вэ? гэж худалдагч хүүхний асуухад,
- Надад уу? ... Тавин долларын цэцэг хэрэгтэй ... гэж Дейна хариулахдаа "тавин” гэдэг үг дээр нэг жаахан түгдрээд үгийн далимд сонирхож байгаа юм шиг байдлаар: Энэ эмнэлэгт жижиг малгай ч юм уу, тиймэрхүү юм худалдан авч болмоор газар бий юу? гэсэнд,
- Булангийн цаадах бэлгийн дэлгүүрт бий гэв.


Top
   
PostPosted: Jul.02.16 6:19 pm 
Offline
Дархан Гишvvн
Дархан Гишvvн
User avatar

Joined: Apr.24.12 1:04 pm
Posts: 202
Бэлгийн дэлгүүр гэдэг нь баярын ил захидал, хуванцар тоглоом, дарцаг, хийн бөмбөлөг, хурц тод өнгийн хямд хувцас тэргүүтнийг эмх замбараагүй овоолсон газар байв. Дейна энд бас бейсболын хэдэн цамц, малгай байхыг оллоо. Дейна жолоочийн малгайтай адилавтар нэг малгай худалдан авч өмсөөд цэцэгтээ хурдан эдгэрэхийг хүсэн ерөөсөн хэдэн үгтэй ил захидал хавсаргав. Дараа нь лавлах ширээний дэргэд очиж,
- Би миссис Трипп Тейлорт цэцэг авчирлаа гэсэнд ажилтан хүүхэн толгой сэгсэрч,
- Энд миссис Трипп Тейлор гэдэг хүн байхгүй гэхэд нь,
- Байх ёстой доо. Яасан тоогүй юм бэ. Энэ Америкийн Нэгдсэн Улсын дэд ерөнхийлөгчийн явуулсан цэцэг ... гээд ил захидлыг гарган тэр хүүхэнд үзүүлсэнд цаадах нь "Хурдан эдгэхийг хүсэн ерөөе, хайрт миссис Тейлор оо. Артур Кэннон” гэснийг уншаад нүдэндээ итгэж ядан байв.
- Энэ юмыг буцаагаад аваад явдаг хэрэг үү дээ гэж Дейна харамссан янзтай шүүрс алдан өгүүлээд эргэж явахыг завдсанд үйлчлэгч хүүхэн шийдэж ядан,
- Жаахан хүлээнэ үү гэв.
- За
- Би цэцгийг зохих хүнд нь хүргэж өг гэж хэлж болох юм.
- Тоогүй дээ. Дэд ерөнхийлөгч Кэннон цэцгийг миссис Тейлорт өөрийн биеэр хүргэж өгөөрэй гэсэн юм. Ингэхэд би таны нэрийг асууж болох уу? Мистер Тейлор намайг даалгасныг нь яагаад биелүүлсэнгүй вэ гэж асууж магад гүй гэсэнд нөгөө хүүхэн сандарсан байдалтай нүд нь бүлтэлзэж,
- За ... за яах вэ. Тийм болог. Надад илүү хэл амны хэрэг байхгүй. 615-р тасаг. Цэцгийг оруулж өгөөд даруй явагтун гэжээ.
- Таны хэлснээр гүйцэтгэнэ! гэж Дейна эрэмгий ёслоод хэдэн минутын дараа дэлхий дахинд алдартай рок од Трипп Тейлорын гэргийн орны дэргэд очсон байв.
Стейси Тейлор хорин тав хүрээгүй залуухан бүсгүй агаад нүүр ам нь энд тэндгүй хөх няц болж, хөөж хавдсан байх тул царайны нь хөөрхөн муухайг тийм гэж хэлэхэд хэцүү болжээ. Өрөөсөн нүд нь хавдаад аних шахсан байв. Дейнаг ороход тэр хүүхэн шөнийн ширээн дээр байгаа аягатай усыг авах гэж оролдож байлаа.
- Энэ цэцэг ... гээд Дейна нүд халтирмаар хүрэн эрээн нүүрийг нь харж үгээ дутуу орхив.
- Хэн өгчилгөө вэ? гэж тэр эмэгтэй бамбайсан уруулаа хөдөлгөж ядан асуув. Дейна ил захидлыг яаран нууж,
- Таны ... найзаас гэж бөвтнөсөнд миссис Тейлор Дейнаг сэжиглэнгүй ажиглан харах зуур,
- Надад ус дөхүүлээд өгнө үү гэхэд нь,
- Бололгүй яах вэ гээд Дейна цэцгийг ширээн дээр тавьж, эмэгтэйд аягатай ус авч өгөв.
- Өөр туслуулах юм байна уу?
- Байлгүй яах вэ! Намайг энэ угаадасны өмхий нүхнээс гаргаад аль. Манай нөхөр над дээр хүн оруулахыг хориглосон байна. Энэ эмч, сувилагч нараас бүр нэг залхаж гүйцлээ гэхэд нь Дейна орны дэргэдэх сандал Дээр сууж,
- Миссис Тейлор та яасан юм бэ? гэсэнд,
- Харахгүй байна уу? Машины осолд орсон юм гэж бөвтнөв.
- Нээрээ тийм үү?
- Хэлээд яах вэ.
- Яасан аймаар юм бэ! гэж Дейна үнэмшихгүй байгаагаа нуухыг ч оролдсонгүй дуугарлаа. Нөхөр нь яасан муухай амьтан бэ! Эмэгтэй хүнийг ингэж зодох гэж байх уу!
Дейна явах гэж нэг их яарсангүй. Миссис Тейлорын тэсгэл нь барагдаад ам нь хагарав бололтой. Дейна хэргийн үнэн байдлыг онцын төвөггүй лавлан мэдэж, ярилцлага авч чадлаа.
Дейнаг байхгүй хойгуур “Вашингтон трибюн” -ний үүдний танхимын харуул солигдсон учир Дейнаг дахин байцааж гарав. Бүсгүй гэмгүй царайлан аахилж уухилах зуур,
- Миний буруу биш шүү, чин үнэн! Гай болж зам бөглөрөөд! Мистер Бейкерт намайг очиж явна гэж хэлнэ үү. Хожимдсоны минь төлөө намайг ална даа! гээд цахилгаан шат руу ухасхийж товчлуурыг дарав. Харуулын хүн хойноос нь гайхширан харж, утас залгаж эхэллээ.
- Байна уу? Мистер Бейкерт уламжилна уу, энд нэг залуу хүүхэн ...
Тэнгэрийн авралаар цахилгаан шат дорхноо хүрээд ирлээ. Дейна шалавхан орж, товчлуурыг дарав. Гуравдугаар давхарт хүн үнэмшихийн талгүй үймээн бужигнаан болж байлаа. Сурвалжлагч нар материалаа хугацаанд нь багтаан өгөх нь тийнхүү их хөл болж байгаа аж. Дейна хэрхэхийг шийдэж ядан хэсэг зогсож байгаад дараа нь “Цэцэрлэгийн аж ахуй” гэсэн хаягтай жижиг өрөөнд сул ширээ байхыг олж харсан нь чухам түүний эрсэн зүйл мөн байжээ. Бүсгүй тэр ширээний ард сууж, компьютерийг залган шивж эхлээд удалгүй ажилдаа хамаг сэтгэл оюунаа зориулж, хэчнээн цаг өнгөрснийг мэдрэх тэнхэлгүй болов. Эцэст нь ярилцлагаа хэвлэх ганц ажил үлдлээ. Бүсгүйг хэвлэсэн материалаа эмхэтгэн хавчиж байтал нэг хүний сүүдэр тусч,
- Бас л та юу? Та энд ямар үхсэнээ хийж байгаа юм бэ? гэж Мэтт Бейкерийн архирах сонстов.
- Би ажил эрж яваа хүн гэдгээ мистер Бейкер танд хэлсэн шүү дээ. Би нэг сурвалжилгаа хийсэн, тэгээд ... гэсэнд Мэтт дэлбэртлээ уурлаж,
- Үгүй шүү! Энд ирээд хэн нэг хүний суудлыг эзэлчхэж болдог юм гэж битгий бодоорой. Харуулынхныг дуудаж, таныг баривчил гэж тушаахаас минь өмнө толгой хазайсан зүгтээ тонилоод аль ! гэж агсрав.
- Байз л даа. . .
- Тонил!
Дейна босож, өөрийн нэр төрийг бодон биеэ барьж, сая бичсэн сурвалжилгаа Мэттийн гарт атгуулж орхиод хаалга руу явлаа. Бейкер гайхаш тасран толгой сэгсэрч, “Ай Тэнгэр! Энэ хорвоо хаашаа явж байна даа? “ гэж бодов. Тэгээд Дейнагийн өгсөн бичгийг хогийн саванд хаях гэснээ эхний мөрийг нь нүдний булангаар харвал,
“Нэвширтэл жанчуулж бэртсэн Стейси Тейлор эмнэлэгт хэвтэж байна. Юу вэ гэвэл түүний нөхөр, алдарт рок хөгжимчин Трипп Тейлор эхнэрээ бас дахиад харгис хэрц гийгээр зодож жанчсан гэнэ. Стейси Тейлор хэлэхдээ,
“Намайг жирэмслэхтэй зэрэг нөхөр маань намайг барьж авдаг. Яагаад вэ гэвэл үр хүүхэдтэй болохыг хүсдэггүй юм гэж ярилаа” гэсэн байв.
Мэтт Бейкер аянгад ниргүүлсэн юм шиг дороо модойн зогсов. Эцэст нь жаахан сэхээ орж, сурвалжилгыг дуустал уншаад толгойгоо өргөхөд Дейна хэдийн алга болсон байжээ. Мэтт бүсгүйг гадагшаа гарахаас нь өмнө барьж авах санаатай цахилгаан шат руу ухасхийв. Булан тойрч очоод Дейнатай дахин мөргөлдөв. Дейна хана налж зогсоод хүлээж байжээ.
- Та ямар арга залиар ийм сурвалжилга авч дөнгөв өө? гэж Бейкерийн асуухад,
- Би сурвалжлагч хүн гэдгээ танд хэд хэлэх юм бэ? гэж Дейна өөдөөс нь гайхан асуулаа. Мэтт уураа дарж ядан хэдэн удаа гүнзгий амьсгаа аваад,
- Миний өрөөнд очъё гэлээ. Хоёул Бейкерийн өрөөнд очсон хойно,
- Овоо аятайхан болжээ гэж Мэтт дуртай дургүй бөвтнөв.
- Баярлалаа. Танд хэчнээн их баярлаж байгаагаа хэлэх үг алга. Танайд надаас сайн сурвалжлагч олдохгүй шүү, нээрээ! Уг нь би гадаадад сурвалжлагч болох гэсэн юм. Гэхдээ хамгийн доод шатны ажлыг нэг жил хийхэд ч бэлэн байна гэж Дейна дуржигнуулан ярьж байснаа Мэттийн царайг хараад: -За яах вэ, хоёр жил болог гэж яаран нэмж хэлэв.
- “Трибюн”-нд сул орон тоо байхгүй, харин албан тушаал сулрахыг хүлээж байгаа олон хүний нэрсийг жагсаалт бий ... гэхэд нь Дейна гайхан амаа ангайж,
- Би бодохдоо ... гэж эхэлтэл
- Байзнаарай, мисс Эванс аа. Эндхийн сурвалжлагч нар ийм тийм юм бодох юм уу, төлөвлөх эрхгүй, үүнийг би орноос нь хийдэг юм. Ойлгов уу? гэв.
- Ойлголоо, эрхэм ээ.
- Сайн байна ... гээд Мэтт нэг хэсэг бодлогошрон дуугүй байснаа нэгийг шийдсэн бололтой:
- Та WTE-ийн нэвтрүүлгийг үзсэн үү? “Трибюн энтерпрайзисийн” телевизийн студийн ? гэж асуув.
- Үгүй, эрхэм ээ, үзээгүй юм байна.
- Өнөөдрөөс эхлээд үзэх хэрэгтэй болж дээ. Таны аз таарсан байна. Тэнд сул орон тоо бий. Нэг утга зохиолын ажилтан нь саяхан халагдсан. Түүний оронд орж болно.
- Би юу хийх юм бэ?
- Телевизийн мэдээний эцсийн хувилбарыг зохионо.
- Зохиох оо? Би тэр тухай юу ч мэдэхгүй шүү дээ ... гэж Дейна урамгүйхэн дуугарав.
- Их амархан. Сүүлийн үеийн мэдээний хэлтсийн редактор нь танд дэлхийн бүх цахилгаан мэдээний агент лагаас хүлээж авсан боловсруулаагүй байгаа материалыг өгнө. Та түүнийг нь утга зохиолын хэлээр найруулан хуулаад нэгдмэл нэг бүхэл мэдээ болгож, телевизийн хөтлөгчид өгч уншуулна гэхэд нь Дейнагийн хэл татсан юм шиг дуугүй байв.
- За ямар вэ?
- Зүгээр. Би уг нь сурвалжлагч юмсан.
- Манай энд таван зуун сурвалжлагч бий. Бүгдээрээ олон жил нуруугаа бөгтөр болтол зүтгэж байж сурвалжлагч гэж нэрлүүлэх эрхийг тэмцэн олсон юм. Дөрөвдүгээр бай шинд очиж, мистер Хокинсыг сураглагтун. Үгийн далимд хэлэхэд алба ажил хийж эхлэхэд телевиз гэдэг чинь тийм ч муу газар биш шүү ... гээд Мэтт харилцуур авч,
- Би Хокинсод утасдъя гэхэд нь Дейна шүүрс алдаад,
- Баярлалаа, мистер Бейкер ээ. Танд хэзээ нэгэн цагт хэрэг гарвал... гэсэнд,
- Тонил гэжээ.


Top
   
PostPosted: Jul.02.16 6:20 pm 
Offline
Дархан Гишvvн
Дархан Гишvvн
User avatar

Joined: Apr.24.12 1:04 pm
Posts: 202
WTE телестуди дөрөвдүгээр байшингийн зургаадугаар давхрыг бүхэлд нь эзэлдэг байлаа. Шөнийн мэдээний редактор Том Хокинс Дейнаг өрөөндөө дагуулан аваачиж,
- Та урьд телевизэд ажиллаж байсан уу? гэж асуув.
- Үгүй, эрхэм ээ. Сонинд ажиллаж байсан.
- Тэр чинь үеэ өнгөрөөсөн үлэг гүрвэлүүд. Бид бол одоо үеийнхэн. Биднийг ирээдүйд юу хүлээж байгааг хэн мэдэх билээ. Танд бүгдийг үзүүлье.
Монитор хэмээх телевизийн хянах аппаратууд бүхий ширээний ард хэдэн арван хүн сууж байлаа. Дэлгэц дээр цахилгаан мэдээний агентлагуудын мэдээ ээлжлэн гарах аж.
- Энэ дэлхий дээр юу болж байгааг бид чухам энд сууж байгаад мэддэг юм. Ямар сэдвийг нь эфирт гаргахыг би шийддэг. Хуваарилах хэлтэс материалын зургийг авахуулхаар зургийн бригадуудыг томилон явуулдаг юм. Сурвалжлагч нар газар дээрээс сурвалжилгаагаа бичил долгионы нэвтрүүлэх аппаратаар явуулдаг. Мэдээний албадаас гадна манай мэдэлд зуун жаран цагдаагийн суваг, үүрэн телефонтой хэдэн арван сурвалжлагч бий. Мэдээлэл бүрийн цагийн секунд хүртэл нарийвчлан тооцоолж хуваарилна. Утга зохиолын ажилтан нар видео эвлүүлгийн найруулагч нартай хамтран ажиллаж, дүрс, яриа хоёрыг зэрэг цагжуулна. Сурвалжилгын үргэлжлэх дундаж хугацаа бүтэн хагас минутаас нэг минут дөчин таван секунд байна.
- Энд хэдэн утга зохиолын ажилтан ажилладаг юм бэ?
- Зургаа. Эндээс гадна видео зохицуулагч, редактор, найруулагч, сурвалжлагч, хөтлөгч гэж бий ... гэснээ Том эрэгтэй эмэгтэй хоёр хүний ойртон ирж явааг хараад түдэн зогсож,
- Хөтлөгч гэснээс энэ хоёртой танилцагтун.
Ямар хөөрхөн хүүхэн бэ! Бүр нэг өөлөх юмгүй! Хар хүрэн үстэй, ногоон нүдтэй, өдөөн дуудсан харцтай, дур булаам сурамгай инээмсэглэсэн бүсгүй байна. Майкл Тейт ч гэсэн тамирчин хүний хүдэр чийрэг биетэй, хүүхдэрхүү дур булаам царайтай цэвэрхэн залуу байна. Хокинс Дейнаг гэдэнд танилцуулж,
- Манай утга зохиолын шинэ ажилтан Донна Эванс гэхэд нь,
- Дейна Эванс шүү гэж залруулсанд,
- Тэр яах вэ. Ажилдаа оръё гээд Дейнаг өрөөндөө дахин дагуулан аваачиж хананд байгаа мэдээллийн хүснэгтийн зүг толгой сэжин заагаад,
- Энэ бол миний сонгож авсан сэдвүүд. Мэргэжлийн этгээд хэлээр пули гэдэг. Бид хоногт хоёр удаа, үд дундаас нэг цаг хүртэл, арваас арван нэгэн цаг хүртэл эфирт гардаг. Энэ пули гэдгийг та нэгтгэж нэг дугаар болгоод үзэгч нарт яасан ч сувгаа солих бодол толгойд нь орохгүйгээр сонин сайхан болгож эвлүүлэхийг хичээнэ. Видео эвлүүлэгч нар танд зургийг үзүүлнэ. Та тэр зургийн агуулгыг цаасан дээр тодорхой тайлбарлан бичиж, дэс дарааг нь заана.
- Ойлголоо.
- Заримдаа гэнэт онц дуулиантай үйл явдал гарч ирвэл бид нэвтрүүлгээ таслаад шууд эфирт гардаг юм.
- Сонин юм байна гэж Дейна хэлэхдээ хожим нэг сайхан өдөр чухамхүү энэ дүрэм өөрийн нь амийг аварна гэдгийг мэдсэнгүй.
Ажлын нь эхний өдөр ёстой нэг золгүй өдөр байлаа. Дейна мэдээний товч агуулгыг эхэнд нь оруулах ёстой байтал дундуур нь оруулчихжээ. Бас Майкл Тейтийн унших сэдвийг Жулия Бринкменд, Жулиягийнхыг Майклд өгчихсөн учир тэр хоёр мэдээг ээрч түгдрэн байж уншив. Мэдээний ээлжит дугаар тэгсхийгээд гайгүй нэг дуусахад найруулагч нь Дейнагийн дэргэд ирээд,
- Мистер Хокинс таныг одоо даруйхан өрөөндөө ороод ир гэж байна гэв.
Хокинс ширээнийхээ ард үүлтэй тэнгэр шиг баргар царайлан сууж байлаа. Дейна буруугаа хүлээн гэмшсэн байдалтайгаар,
- Би холион бантан хутгаснаа мэдэж байна. Миний түмэн буруу... гэж бөвтнөсөнд Хокинс өөдөөс нь дуугүй ширтсээр байв. Дөйна байдлыг нэг жаахан засах санаатай.
- Үүнд сайн тал ч бий. Том оо би аажмаар юм сурч, урдын алдаагаа давтахаа байсан. Тийм биз дээ? гэсэнд Том дуугүй суусаар байлаа.
- Дахиад би ийм алдаа гаргахгүй, яагаад гэвэл ... гэснээ Томын уруулаа тас жимийснийг сая ажиглаад,
- Яагаад гэвэл би ажлаас халагдсан юм байна гэхэд нь Том сая ам нээж,
- Тэгэхгүй шүү. Та тийм амархан салахгүй. Энэ бүхнийг яаж хийдгийг сайн сурч эзэмштэлээ өдрөөс өдөрт давтан хийх болно. Би маргаашийн өдрийн мэдээг хэлж байна. Та миний хэлснийг ойлгов уу? гэв.
- Сайн ойлголоо.
- Ашгүй дээ. Таныг маргааш өглөөний наймд хүлээж
байя.
- За Том оо.
- Нэгэнт та бид хоёр хамт ажиллах гэж байгаагаас хойш та цаашдаа намайг “мистер Хокинс“ гэж дуудаж байхад болно.
Энэ удаа харамсалтай дутагдал гарсангүй. Том Хокинсын зөв байсан бололтой. Хамгийн гол нь ажлын айзам хэмнэлийг барьж авах хэрэгтэй байжээ. Сэдвийн жагсаалтыг хүлээж авна... зохиомжийг бичнэ... видео эвлүүлэгчтэй хамтран ажиллана... бэлэн болсон материалыг хөтлөгчид аваачиж өгнө.
Өдрөөс өдөрт, оройноос оройд иймэрхүү янзаар үргэлжилнэ.
Телевизэд ирж ажилласнаас хойш найман сарын дараа Дейнад азтай учрал таарчээ. Дейнаг хянагчтай ажиллаж дуусаад явахыг завдан салахын мэнд мэдэхээр студид ороход тэнд тийм гэхийн аргагүй бөөн үймээн сандраан болж байв. Бүгдээрээ дохиж занган ам булаалдан зэрэг зэрэг ярьж байлаа.
- Тэр үнээ чинь хаашаа шилрээд алга болчихдог байнаа? хэмээн найруулагч Роб Клайн хашгирч байв.
- Бүү мэд.
- Алга л байна.
- Гэр рүү нь утасдсан уу?
- Утсаа авахгүй байна.
- Энэ л дутаж гэнэ! Эфир ... гээд найруулагч цагаа харж,
- Яг арван хоёр минутын дараа эфирт гарах ёстой гэв.
- Түүнд гай зовлон учирсан юм биш байгаа даа? Осолд ороод амь үрэгдсэн ч юм билүү гэж Майкл сэтгэл зовнин өгүүлэв.
- Энэ чинь шалтгаан биш. Утасдаж болох байсан,
- Уучлаарай гээд Дейна үг хавчуулах санаатай дуугар
санд,
- Бас юу гээ вэ? гэж найруулагч зандрав.
- Жулияг ирэхгүй бол би орлож болох юм.
- Бүү дэмийр гэснээ өөрийн туслахад хандан,
- Жижүүрт утасдаад цаадах чинь байшинд орж ирээгүй биз, асуу гэхэд туслах нь утас рүү гүйж очоод,
- Жулия Бринкмен ирээгүй байна уу ... За ирвэл одоо даруй дээшээ гараад ир гэж хэлээрэй.
- Доор цахилгаан шат бэлэн байлгаж байг. Долоон минутын дараа нэвтрүүлэг эхлэх болоод байна, чөтгөр алгад!
- Дугаарыг би ганцаараа уншъя хэмээн Майкл Тейт саналаа хэлэв.
- Тэгж ярихгүй. Бидэнд та хоёр хоёулаа хэрэгтэй! гэж найруулагч хангинаад цагаа дахин харж,
- Гурван минут. Эхийгээ юу яасан ... гурван минут! Яадаг хөө вэ?! Гурван минут болоод бид сүйдлээ. . гэхэд Дейна дахин зориглон ам нээж,
- Би бүх эхийг цээжээр мэднэ. Би өөрөө бичсэн юм гэсэнд найруулагч Дейнаг хяламхийн хараад,
- Тэр таарахгүй. Та ядахдаа үс зүсээ засаж янзлаагүй байна. Ийм байхад таныг хэн эфирт гаргах юм бэ?! гэв.
Дууны операторын бүхээгээс,
- Хоёр минут үлдлээ. Суудалдаа сууцгаана уу гэх сонс доход Майкл Тейт дал мөрөө ёвгосхийлгээд зураглах аппаратын өмнөх өндөр суудал дээр суулаа.
- Суудалдаа сууна уу.
- Шөнийн амгаланг айлтгая, мистер Клайн! гэж Дейна найруулагчийн өөдөөс харж инээмсэглээд хаалга руу зүглэсэнд цаадах нь сандраад духаа нэг арчаад,
- Байзаарай! Дуустал нь тэсэж дөнгөх юм уу? гэж орилов.


Top
   
PostPosted: Jul.02.16 6:20 pm 
Offline
Дархан Гишvvн
Дархан Гишvvн
User avatar

Joined: Apr.24.12 1:04 pm
Posts: 202
- Оролдоод үзье гэсэнд Роб халаглан гиншиж,
- Тэртэй тэргүй өөр зам алга. За яах вэ, шалавлаарай! Ай Тэнгэр! Би ээжийнхээ үгэнд орж эмч болох минь яав даа гэв.
Дейна хоёр харайгаад өндөр сандлын дэргэд хүрч, Майклтай зэрэгцэн суув.
- Гучин секунд ... хорин ... арван таван секунд ...
Найруулагчийг гар занган дохио өгөхөд бүхээгт улаан гэрэл анивчлаа. Дейна тайван эхэлж,
- Оройн мэнд, эрхэм үзэгчид ээ! WTE-ийн оройн мэдээг эхэлье. Бид аргагүйн эрхээр бусад бүх мэдээг хойшлуулаад Голландад аймшигт сүйрэл болсон тухай дөнгөж сая хүлээж авсан мэдээг нэвтрүүлэх хэрэгтэй боллоо. Амстердамын нэгэн сургуульд хүчит тэсрэлтийн нүргээн нижигнэж ...
Нэвтрүүлэг ямар ч саадгүй сайхан боллоо. Маргааш өглөө нь Роб Клайн Дейнагийн өрөөнд орж ирээд,
- Тоогүй юм болжээ, цаана чинь. Урьд шөнө Жулия машины осолд орсон байна. Түүний ... гээд ээрэн түгдэрч,
- ... нүүр ам нь гэмтэж, нүд халтирмаар болсон байна гэнэ.
- Яасан аймаар юм бэ! Их гэмтээ юу? гэж Дейна уулга алдав.
- Маш их.
- Одоо үед сэлбэх мэс засал ид шидийн ... гэсэнд Клайн толгой сэгсэрч,
- Энэ тухайд тус болж чадахгүй. Жулия телевизийн зураглах аппаратын өмнө хэзээ ч гарч чадахгүй болжээ гэв.
- Би эргэж очмоор байна. Ямар эмнэлэгт хэвтсэн бэ?
- Орсгонд эцэг эх дээр нь аваад очсон байна.
- Хөөрхий амьтан!
- Нэг нь алдаж, нөгөө нь олдог нь жам юм даа гээд найруулагч Дейнаг шүүмжлэнгүй шинжин харснаа толгой дохиж,
- Өчигдөр таны нэвтрүүлэг дажгүй болсон шүү. Орны хүн олдтол тэр маягаараа үргэлжлүүлж байгаарай гэжээ.
Найруулагчийг явсны дараа Дейна нэн даруй Мэтт Бейкер дээр очиж,
- Өчигдөр оройн мэдээг үзсэн үү? гэсэнд,
- Аа- хн... Та гоо заслын зүйл хэрэглэж сурахад зүгээр. Бас хэдэн аятайхан хувцас худалдаж авмаар юм гэхэд нь Дейнагийн урам хугарч,
- Мэдлээ, эрхэм ээ гээд хаалга руу эргэтэл Бейкер араас нь,
- Ер нь тийм ч муу болоогүй шүү гэсэнд нь Бейкерийн амнаас унадаг дээд зэргийн магтаал байсан юмсанж.
Дөйнагийн сэтгэл жаахан сэргэж, нүүр засагчтай зөвлөн ярьж, гоо заслын хэдэн тасгаар оров. Дөрвөн хоногийн дараа найруулагч нь бүсгүйд,
- Чамайг энэ ажилд авлаа гэж “Том толгой” хэлсэн гэжээ.
Тэр “Том толгой” гэдэг нь хэн юм бол доо гэж Дейна тааж ядав. Мэтт Бейкер юм болов уу?
Зургаан сарын дараа гэхэд Дейна ажилдаа бүрэн дасаж, телевизэд шаггүй нэр хүндтэй хүн боллоо. Нас залуу, өнгө зүс үзэсгэлэн гоолигийн дээр ухаалаг болж ирээд авьяас чадвартай бүсгүй сүүдэрт удаан үлдсэнгүй. Жилийн эцэс гэхэд цалинг нь нэмж, тусгай даалгавар өгөх болжээ. Дейнагийн хөтлөн явуулдаг бөгөөд улс орны хамгийн алдар нэртэй хүмүүсийг урьж оролцуулдаг “Энд, одоо” хэмээх ток шоу нь асар их алдар хүндтэй болжээ. Дейна уригдсан хүмүүстэй ярилцахдаа хэзээ ч ширүүн дориун зан гаргадаггүй, битүүхэн ёжилж дамшигласан үг хэлдэггүй, ямагт сайхан санаагаар эелдэг найртай ханддаг учир өөр газрын ток шоугаар гарахаас айдаг алдар нэртэн хүртэл Дейнад хандан ярилцлага өгөх саналаа хэлдэг байжээ. Сонин, сэтгүүлд шинэ хөтлөгчийг магтсан өгүүлэл гарах болж, Дейна өөрөө аажмаар од болж мандав.
Дейна шөнө шинэ мэдээ үздэг хэвээр байлаа. Дейна гадаад дахь сурвалжлагч нарт атаархана. Гадаад дахь сурвалжлагч нар үнэхээр хэрэгтэй чухал ажил хийж, заримдаа сэтгүүлчийнхээ үүргийг биелүүлэхийн тулд амиа дүйж явдаг байхад Дейна өөрөө ... энд суугаад шал дэмий к>№' хийж байна! Ингэж бодоод Дейнагийн цээж давчиддаг байлаа.
Телестудитэй байгуулсан хоёр жилийн гэрээний хугацаа дуусах ойртож, сурвалжлагчидын товчооны тэргүүн Филипп Клоуд Дейнаг дуудаад,
- Дейна та маш сайн ажиллаж байна. Бид бүхэн танаар бахархдаг гэв.
- Баярлалаа, Филипп ээ.
- Гэрээг сунгах тухай ярих цаг боллоо. Юуны өмнө ...
- Би ажлаасаа гарна.
- Уучлаарай, ойлгосонгүй ...
- Гэрээний хугацаа дуусахаар би цаашид шоуг хөтлөхгүй гэхэд нь Филипп чихэндээ итгэхгүй байгаа бололтой гайхан,
- Яагаад тэр билээ? Энэ ажил таны санаанд таарахгүй байгаа юм уу? гэхэд нь,
- Их сайхан санагддаг. Тийм болохоор WTE-ээс явах нь надад харамсалтай байна. Гэхдээ би гадаад дахь сурвалжлагч болохыг хүсэж байна гэсэнд Филипп тэсгэлгүй уурсан,
- Та өөрийн ухаантай байна уу? Тэр чинь хар толгой доо зовлон хураана гэсэн үг! Түүн шиг хэцүү ажил байхгүй. Тэр танд ямар хэрэгтэй юм бэ? гэв.
- Алдар цуутай хүмүүс оройн хоолон дээрээ юу зооглодог, бас нэг кино од хүүхэн тав дахь нөхөртэйгөө хэрхэн танилцсан гэх мэтийн юм сонссоор байгаад бүр залхаж гүйцлээ. Энэ дэлхий дээр дайн дажин тасрахгүй үргэлжилж, хором бүр хүмүүс энэлэн шаналж, үхэж үрэгдэж байхад үүнийг тоож анхаарах хүн алга. Би жаргалтай цатгалан хүмүүсийн толгойд хумсын чинээн ч болтугай өрөвдөх сэтгэл төрүүлэхийг оролдоод үзмээр байна ... гээд Дейна хөөрөн догдолсон сэтгэлээ тогтоож ядан нэгэнтээ санаа алдаад,
- Уучлаарай, би энд үлдэж яасан ч чадахгүй гэв.
- Байзаарай. Та ... та үнэнээсээ хэлж байна уу?
- Насан турш үүнийг мөрөөдсөн юм гэж Дейна аяархан ч гэсэн бат итгэлтэй өгүүлэв.
Коул хэсэг бодолхийлээд гайхаш тасарсан байдалтай толгой сэгсэрч,
- Та хаашаа явмаар байна? гэв.
Дейна дийлж гарснаа тэр даруйд ойлгосонгүй. Эцэст нь Коулын үгийн утгыг сая ухаарч, сая нэг юм сэхээ ороод,
- Сараевод очъё гэжээ.


Top
   
PostPosted: Jul.02.16 8:26 pm 
Offline
Асуулт Самбарын Хvндэт Харуул
User avatar

Joined: Sep.21.09 1:02 pm
Posts: 6068
Location: Энд
За 2 хүүхэн учирч хамтдаа Оливерыг авч хаях нь дээ. Сидни Шелдоны зохиолуудад үргэжл үзэсгэлэнтэй, сайхан сэтгэлтэй, ухаалаг бүсгүй гардаг нь нээх гоё оо

Баярлалаа Цолмон :wd: :wd:

_________________
:wink:


Top
   
PostPosted: Jul.02.16 10:08 pm 
Offline
Сvнгэнэх Сумны Шуугинах Исгэрээн
Сvнгэнэх Сумны Шуугинах Исгэрээн

Joined: Mar.17.16 5:46 pm
Posts: 58
Дуусахдаа ч юмуу эсвэл нэг завсараар нь хавтасны зургийг нь оруулаарай. Ebook болгоод хадгалахад хэрэг болох байх. Баярлалаа


Top
   
PostPosted: Jul.02.16 10:20 pm 
Offline
Дархан Гишvvн
Дархан Гишvvн
User avatar

Joined: Apr.24.12 1:04 pm
Posts: 202
Есдүгээр бүлэг

Муж улсын захирагчийн үүрэгт ажил өдөр ирэх тусам улам их цаг шаардах болсон боловч энэ нь Оливерыг харин ч улам шавдуулж шамдуулдаг байлаа. Улс төрийн ажил хэзээнээс түүнийг сэтгэлийг татаж ирсэн бөгөөд эрх мэдэл бол дур булаам нууц амрагаас хавьгүй илүү татдаг байжээ. Түүний гаргасан шийдвэрээс олон мянган хүний хувь заяа шалтгаална. Оливер олон нийтийн санаа сэтгэл хийгээд муж улсын хууль тогтоох хурлыг хадам эцгийнхээ таалалд нийцүүлэн амархан илбүүрдэж сурсан боловч нэр хүндэд нь сэв суусангүй, нөлөө нь улам өсөн өргөжсөөр байлаа. Гэхдээ,
- Энэ бол зөвхөн эхний шат шүү, Оливер оо. Алхах гишгэх бүрээ анаж цэнэж бай гэж сонатын гишүүний сануулсныг Оливер үргэлж санан хэт даврахгүйг хичээдэг байв.
Оливер туйлын болгоомжтой хөдөлж байв. Эхнэрээ баруун солгойгүй араар нь тавьдаг боловч Оливерын нэртэй холбоо бүхий хэрүүл шуугиан огт гарч байсангүй. Сайн нөхөд, танил талынхан нь Оливерыг эхнэртээ хайр халамжтай, бат журамтай эр нөхөр гэж үзээд түүний янаг амрагийн өдий төдий явдлыг цухуйлгасан ч эрс дургүйцэн няцаадаг байлаа. Оливерын өөгүй сайхан амьдралд сэв суулгасан ганц зүйл гэвэл Мириамд тохиолдсон явдал байв. Оливер үе үе эмнэлэгт утасдаж, бүсгүйн биеийн байдлыг асуухад эмч нар нь бүсгүйг урьдын адил ухаангүй хэвээр байна гэж хариулдаг байв.
Албан ёсны зоог барих нь Оливерын нэг үүрэгт ажил. Намын холбоотон, алдар нэртэй тамирчин, жүжигчин, нэр нөлөөтэй улс төрч, шашны хэргэм мяндагтан нар хүндэт зочид болдог байлаа. Жаан эелдэг зантай, найрсаг зочломтгой эзэгтэй болохоор зоогт уригдан ирсэн хүмүүс тэр дур булаам хөөрхөн, ёс төртэй хүүхэнд талархан баярлаж бардаггүй байв. Жаан нэгэн удаа эцэг нь утасдсаныг Оливерт хэлж,
- Дараачийн хагас, бүтэн сайнд аав хүлээн авалт хийх юм гэнэ. Бид хоёрыг очоорой гэсэн. Тэнд очих зарим хүнийг чамтай танилцуулах бололтой юм билээ гэжээ.
Тэр бямба гаригт сенатын гишүүн Дэвисын тансаг өргөө гэрт Оливер Вашингтоны хамгийн нэр нөлөө бүхий эрхтэн дархтантай гар барилцан танилцжээ. Шампан дарсыг голын ус мэт урсган сөгнөж, сайхан хүүхэн ч бишгүй олон цугларч, ширээн дээр хамгийн дээд зэргийн нарийн идээ будаа өрж, Оливер ч дөштийн оронд очсон юм шиг баяр жаргалтай байлаа, Амьдрал гэдэг юутай сайхан бэ! Тейгерийг дэргэдээ ирж,
- Наргиж байна уу, Оливер оо? гэж эелдэгхэн асуухад нь,
- Тийм. Маш сайхан хүлээн авалт байна! Үүнээс сайхан байх гэж юу байх вэ дээ гэв.
- Энэ далимд сонирхуулж ярихад хэд хоногийн өмнө зургаан нас хүрсэн манай охин Элизабетын адайр ааш хөдөлсөн юм уу, хаашаа юм бэ, өглөөнөөс хойш хувцсаа өмсөж өгдөггүй. Бетти маань элдвээр аргадаж ядаад сүүлд нь цөхрөнгөө барсан юм байх. Тэгсэн чинь Элизабет маань эхийнхээ өөдөөс харж байгаад: “Ээж ээ, та юу гэж бодоо вэ?" гэж гэнэ. Эх нь "Хүүхээ, би чамайг сайхан зантай болж, хувцсаа өмсөөд цайгаад уугаасай, сайн охин байгаасай гэж бодож байна” гэж. Тэгсэн чинь Элизабет маань өөдөөс нь, "Ээж ээ, би таны хүслийг биелүүлэхийг татгалзаж байна.“ гэсэн гэнэ. Мөн ухаантай охин оо доо? Одоогийн хүүхдүүд гайхалтай байх юм, тийм үү? За дахиад уулзамз, захирагч аа.
Энэ үед жаахан хожимдсон зочид орж ирсэнд сенатын гишүүн Дэвис тэднийг угтаж авахаар яаран очив. Италийн элчин сайд Атилио Пиконе гэж Сицили нутгийн уугуул иргэний хүрэн бор царайтай, жар эргэм насны эр өөрийн эхнэрийн тохойноос дөмөн барьжээ. Элчин сайдын эхнэр Оливерын урьд хожид үзээгүй хөөрхөн хүүхэн байлаа. Сильва нөхөрт очихынхоо өмнө алдартай жүжигчин байсан агаад Италид одоо хүртэл асар их алдар хүндтэй нэгэн аж. Үүнийг гайхах зүйл алга. Халуун хүслийг нь илэрхийлсэн дүрэлгэр том хүрэн нүд, тэнгэрийн дагинын царай, Рубенсийн зургийг хуулбарласан юм шиг сайхан бие цогцос ... Тэгээд бас нөхрөөсөө хорин тав дүү юм байна. Дэвис нэгэн гэрийн хоёрыг Оливерт яаран танилцуулав. Оливер эелдэг найртай мэхийн ёсолж,
- Танилцахад таатай байна гэж хэлээд Сильвагаас нүд салгаж чадахгүй ширтэн байлаа.
- Би таны тухай их юм сонссон гэж хүүхний инээмсэглэн хэлэхэд,
- Онцын юм дуулаагүй болов уу гэж найдаж байна гэв.
- Би ... гэхэд нөхөр нь хажуугаас яаран орж,
- Сенатын гишүүн Дэвис таныг их дээгүүр үнэлдэг юм байна гэсэнд,
- Сэтгэл ханамжтай байна гэж Оливер бөвтнөөд Сильваг ширтсээр байлаа.
Сенатын гишүүн Дэвис элчин сайдыг гэргийтэй нь бусад зочидтой танилцуулахаар яарч, дараа нь Оливерыг хажуу тийш дуудаж,
- Гараа татаарай, захирагч аа. Хориотой жимс шүү. Амтыг нь үзэх гэвэл ирээдүйн чинь ажил үйлс баларна гэж сануулсанд,
- Санаа бүү зов, Тодд оо. Би яалаа гэж ...
- Би тоглоомгүй хэлж байна шүү. Чиний тэнэг зангаас болж манайх Италитай эв эвдрэхэд хүрч магадгүй гэв. Элчин сайд Атилиог явахдаа,
- Захирагч тантай танилцсандаа баяртай байна гэхэд нь,
- Би ч адил, элчин сайд аа гэв.
Сильва Оливерын гарыг чангахан атгаад,
- Хожмын өдөр уулзацгаая, захирагч аа гэж өдсөн янзтай шивнэж, тэр хоёрын харц тулгарав. Оливер сенатын гишүүний сануулж хэлснийг даруй санаад нүд буруулав.
Хоёр долоо хоног өнгөрөв. Оливер ердийн заншлаар албан тасалгаандаа ажиллаж байтал ярианы аппаратад нарийн бичиг бүсгүйн дуу сонстож,
- Захирагч аа, сенатын гишүүн Дэвис ирээд тантай ярья гэж байна гэв.
- Сенатын гишүүн энд ирээд байгаа юм уу?
- Тийм ээ, эрхэм ээ.
- Одоохон нааш нь урина уу.
Хадам нь Вашингтонд өөртөө ашигтай хууль батлуулахын төлөө тулалдаж байгааг Оливер мэдэж байлаа. Юу болоод гэнэт Франкфортод нисэж ирсэн юм бол? Үүд онгойж, Тодд Питертэй хамт орж ирээд инээд алдан хүргэнээ тэвэрч,
- Захирагч тантай уулзахад таатай байна! гэв.
- Их баяртай байна, Тодд оо. Өглөөний мэнд, Питер!
- Мэнд амар, Оливер.
- Ажилд чинь саад болоогүй биз? хэмээн сенатын гишүүний асуухад,
- Үгүй... саад болоогүй ... Ингэхэд ... нэг хэрэг мандаа юу? гэсэнд,
- Өө, тэнгэрийн авралаар тийм юм болоогүй. Харин ч хүсүүштэй сайхан юм болоод байна гэхэд нь,
- Би огт ойлгохгүй байна гэж Оливер сунжруулан дуугарав.
- Чамд дуулгах сонин сайхан мэдээ бий, хүү минь. Сууж болох уу?
- Ээ уучлаарай, би бүр үүлгэртээд. Юу уух вэ, цай юу, виски юу? Одоохон ...
- Хэрэггүй. Кофетой, кофегүй бидэнд тэнхээ оруулах юм байгаа ... гэхэд нь Оливер юу болж байгааг ойлгож ядан гайхсан хэвээр байв.
- Би дөнгөж сая Вашингтоноос ирлээ. Чухамхүү чамайг манай дараачийн ерөнхийлөгч болох ёстой гэж үзэж байгаа нэлээд нөлөөтэй бүлэг бүрдүүлж чадсан гэхэд нь Оливерын цээжинд баяр бахдал бялхаж,
- Би юу? ... Заавал яагаад би байдаг юм б? гэв.
- Чухмыг хэлбэл одоо яг сонгуулийн кампани зохиож эхэлдэг цаг болсон учир би ирсэн юм. Сонгууль болтол хоёр жил хүрэхгүй үлдээд байна.
- Үүнээс илүү сайхан цаг олдохгүй. Нэн удахгүй улс орон даяар таныг мэддэг болно гэж Питер бахдан үг хавчуулав.
- Питер сонгуулийн кампанийн удирдлагыг гартаа авч, бүгдийг зохион байгуулна. Илүү сайн хүн олдохгүйг чи өөрөө мэдэж байгаа биз гэж сенатын гишүүний хэлэхэд,
- Зөвшөөрч байна! гэж Оливер баясгалантай өгүүлэв.
- Бүх зүйл зохих ёсоороо болно, Оливер оо гэж Тейгер батлан хэллээ.
- Энэ ажилд хэчнээн их зардал орохыг төсөөлж байна гэж Расселын шүүрс алдахад сенатын гишүүн,
- Тэр тухайд санаа зоволтгүй. Бүгдийг дээд зэргийн хэмжээнд хийнэ. Би чухам чиний төлөө мөнгөө оруулж таарах хүн гэж сайн нөхдөдөө ятган итгүүлж чадсан. Өөрийгөө дутуу үнэлэх хэрэггүй, Оливер оо. Хоёр сарын өмнө сонины нэг тоймд чамайг манай орны гурван шилдэг захирагчийн нэг гэж бичсэн байна лээ. За тэгээд эртүүр миний хэлж байсанчлан нөгөө хоёр хүнд огт байхгүй нэг тийм онцгой чанар чамд бий. Энэ нь харизм буюу хүний сэтгэлийг татан дагуулах авьяас. Ийм чанарыг ямар их мөнгөөр ч худалдан авч болохгүй. Хүмүүс чамд саналаа дуртайяа өгөх болно.
- Бид хэзээ эхлэх юм бэ? гэж Оливер сэтгэл догдлон асуув.
- Хэдийн эхэлчихсэн. Урьдаар хүчтэй сайн баг бүрэлдүүлэх хэрэгтэй байна. Дараа нь улс орон даяар сайн дурынхныг элсүүлнэ.


Top
   
PostPosted: Jul.02.16 10:20 pm 
Offline
Дархан Гишvvн
Дархан Гишvvн
User avatar

Joined: Apr.24.12 1:04 pm
Posts: 202
- Миний сонгуульд ялах найдвар хэр бодитой юм бэ?
- Урьдчилсан сонгууль дээр бид өрсөлдөгчдөө бут ниргэнэ. Харин одоогийн ерөнхийлөгч Нортоны байр суурь их бат байгаа. Түүнийг тойрч гарахад тийм ч амаргүй. Бидний аз болоход Нортон хоёр дахь хугацаанд сонгогд сон болохоор гурав дахь удаа нэрээ дэвшүүлэхгүй. Дэд ерөнхийлөгч Кэннон бол түүний дэргэд өчүүхэн амьтан. Бүдэг сүүдэр нь гэсэн үг. Нарны гэрэл үзмэгцээ ноднин жилийн цас шиг хайлж орхино гэж Төйгер итгэл түүрэн өгүүлэв.
Зөвлөгөөн дөрвөн цаг үргэлжилсний дараа сенатын гишүүн Тейгерт хандан,
- Питер ээ, бид хоёрыг түр орхиод гадаа хүлээж байна уу гэв.
- Бололгүй яах вэ, эрхэм ээ.
Хоёр эр Питерийн гарахыг хүлээж байгаад,
- Би өнөөдөр Жаантай ярьсан гэж сенатын гишүүний дурамжхан бөвтнөхөд Оливерын зүрх палхийж,
- Юу болоо вэ? гэсэнд,
- Жаан маань жаргаж байгаа юм байна гэж Дэвисийг инээмсэглэхэд Оливерын дотор нь онгойж,
- Би ч адил гэв.
- За хүү минь, энэ янзаараа үргэлжлүүлээрэй. Айл гэрийн гал голомтыг улам бадрааж байх хэрэгтэй байдаг. Миний юу хэлж байгааг ойлгож байгаа биз дээ? гэв.
- Санаа бүү зовогтун, Тодд оо гэсэнд сенатын гишүүний царай жаахан барайж,
- Харамсалтай нь санаа зовохгүй байхын арга алга, Оливер оо. Эрүүл залуу эр хүн ийшээ тийшээ хараа тавихыг зэмлэн буруушаахад хэцүү. Харин энэ чинь сүйрлийн шалтгаан болуузай, мэдээтэй байгаарай гэв.
Сенатын гишүүн муж улсын хууль тогтоох хурлын байшингийн гудмаар Питертэй зэрэгцэн алхаж явахдаа,
- Сонгуулийн кампанийн штабт ажиллах хүмүүсийг нэн даруй олох хэрэгтэй. Мөнгөнд гар татсаны хэрэггүй. Нью-Йорк, Вашингтон, Чикаго, Сан-Францискод албан байр нээ. Анхан шатны сонгууль нэг жилийн дараа эхэлнэ. Нэр дэвшүүлэх намуудын их хурал бүтэн хагас жилийн дараа болно. Үүний дараа Оливерт "Аян замдаа сайн явахыг” ерөөж болох юм. Намайг нисэхийн буудалд хүргэж өгөх үү, Питер ээ? гэв.
- Тэгэлгүй яах вэ, эрхэм ээ. Рассел их сайн ерөнхийлөгч болно доо.
Сенатын гишүүн дуугүй толгой дохиод “Миний бүтээсэн ерөнхийлөгч, миний гарын тоглоомын хүүхэлдэй байх болно. Намайг утаснаас нь татахаар амаа ангалзаж, хийх ёстой хөдөлгөөнийг хийж байх болно” гэж дотроо увайгүй юм бодон жуумалзах зуур алтан хайрцаг гаргаж онгойлгон Питерт сарвайж,
- Тамхилах уу? гэжээ.
Анхан шатны сонгууль их сайхан болж өнгөрлөө. Сенатын гишүүн хэзээний юмны эвийг олдог зантай болохоор Питерээр сонгуулийн кампанийг удирдуулах гэсэн нь оносон байжээ. Ямар чиглэлд алхам хийх, ажлыг хэрхэн зохион байгуулахыг Питер урьдаас мэддэг байв. Ерөөсөө Питер Тейгерийг гэр бүлийн талаар тогтвортой, сүсэг бишрэлтэй хүмүүс түүнийг дагацгааж байлаа. Үүнээс гадна Тейгер улс төрийн нарийн оньсны бүх нарийн ширийн ажиллагааг сайн мэддэг болохоор либералуудыг ятган нэг хэсэгтээ санал зөрөлдөөнөө мартаад эвлэн нягтрах нь зүйтэй гэж итгүүлж чадсан байна. Нэр дэвшсэн хүмүүсийн хэнд нь ч Питер шиг сонгуулийн кампанийн сайн удирдагч байсангүй.
Гэхдээ Оливер амжилт олохын тулд сонгуулийн өмнөх их хурлаас наана дор хаяж хоёр зуун төлөөлөгчийн санал авах хэрэгтэй, тэгэхлээр үүнийг биелүүлэхийн тулд бүхнийг хийх хэрэгтэй гэдгийг Тейгер ойлгож байлаа. Үүний тулд бүх муж улсад очих шаардлагатай. Оливер тийнхүү аялах хөтөлбөрийг үзээд гайхан толгой сэгсэрч,
- Энэ чинь ... Энэ чинь ерөөсөө бүтэшгүй юм байна, Питер ээ гэсэнд,
- Бүх юмыг зохих ёсоор зохион байгуулбал бүтнэ. Сенатын гишүүн танд нисэх онгоцоо өгнө гэж амласан. Газар дээр очиход манай хүмүүс угтан авч, цаг үргэлж хажууд байх болно гэлээ.
Нэн удалгүй Оливерын багт шинэ хүн ирэв. Сенатын гишүүн өөрөө хүргэнээ Сайм Ломбардо гэж өргөн ханхар цээжтэй, лагс том биетэй, бор царайтай, үг дуу цөөтэй урвагар хүн лүгээ танилцуулжээ. Оливер хадам эцэгтэйгээ хоёулхнаа үлдсэний дараа,
- Энэ чинь бидэнд ямар хэрэгтэйг ойлгохгүй байна гэж гайхсанд,
- Сайм бол нэг ёсондоо асуудлыг шийдвэрлэх төхөөрөмж гэсэн үг. Ялангуяа зарим нэг хэтэрхий зөрүүд хүнийг ятгаж үгэндээ оруулах хэрэг гарахад ... Сайм хэнийг ч сэнхрүүлэн үгэндээ оруулж чадах хүн. Хэнд ч юу ч итгүүлэн үнэмшүүлж чадна гэжээ.
Оливер ярианыхаа сэдвийг өөрчилсөн нь дээр гэж бодлоо.
Сонгуулийн кампани ид өрнөж байв. Питер өдөр бүр Оливерт хаана хэзээ юу хэлэхийг зааж тодорхойлсон товч сэдэв бэлтгэж өгдөг байв. Оливерыг аль хэрэгтэй газар бүхэнд очуулж, хүмүүсийн хүсэн хүлээж байгааг хэлүүлэхийн тулд Питер Тейгер их анхаарал санаа тавьж байлаа. Оливер Пенсильванид очоод,
- Аж үйлдвэр бол манай орны амьдралын хүчний уг сурвалж мөн. Үүнийг мартаж болохгүй. Бид үйлдвэр фабрикийг дахин нээж, Америкийг орчин үеийн үйлдвэрлэлийн замд оруулна хэмээн тунхаглаж, түүнд алга ташин баяр хүргэж байлаа.
Оливер Рассел Калифорнид очоод,
- Нисэх онгоцны үйлдвэр бол манай орны орлогын нэн чухал үг сурвалжийн нэг мөн. Ийм учраас заводуудыг хаах ямар ч шалтгаан байхгүй. Бид урьдын яруу алдраа сэргээн мандуулна! хэмээн батлан илэрхийлэхэд нь цугларагсад уухайлан угтаж байв. Оливер Детройтод очоод,
- Чухамхүү бид автомашиныг зохион бүтээсэн билээ. Гэтэл япончууд биднээс зах зээлийг маань хулгайлаад авчихсан. Тэгвэл бид эзлэх ёстой тэргүүн байраа эзлэх болно. Детройт дахиад дэлхийн автомашины төв болно! хэмээн онцлон тэмдэглэхэд цугларагсад бахдан шуугилдаж байв.
Оливер их сургуулийн хотхонд үг хэлэхдээ оюутан нарт боловсрол олоход нь зориулан зээл олгохоор амлаж байв. Цэргийн баазад очихдоо аливаа довтолгоог няцаахад бэлэн байх хэрэгтэй гэдгийн тухайд яриа өрнүүлж байв. Ингээд анхандаа олны сайн мэдэхгүй байсан нэр дэвшигч маань түргэн зуур их алдар нэртэй болжээ. Олон нийтийн санал асуулгын дүн гайхан бахархмаар байлаа.
Долоодугаар сарын эхний долоо хоногт дөрвөн зуун төлөөлөгч, тэдний туслахууд намын дээд, доод албан тушаалын дарга нартай хамт Кливлендэд цугларч, их хурлаараа ерөнхийлөгчийн албан тушаалд хэний нэрийг дэвшүүлэх асуудал хэлэлцэн хотыг орвонгоор нь эргүүлэх шахав. Үдэшлэг, хүлээн авалтыг залган парад жагсаал, баяр ёслол, зугаа цэнгэл болж байлаа. Юмнаас хожигд доггүй телевизийн сурвалжлагч нар үйл явдлын газар дээрээс сурвалжилгаа хийх гэж тэвдэцгээж байв. ПитерТейгөр, Сайм Ломбардо нар захирагч Расселыг хамгийн эхний эгнээнд харуулдаг байлгах талаар анхаарал санаа тавьж байв.
Нэр дэвшсэн хүн Оливер ганцаараа биш байсан бөгөөд сенатын гишүүн Девис зүгээр сууж байсангүй, өрсөлдөгч нарыг зайлуулахын тулд цаг тухайд хэрэгтэй товчлуурыг дарж байлаа. Нэр нөлөө бүхий олон хүн Дэвисийн ачийг санах ёстой байсан агаад сенатын гишүүн үүнийг нь эрээ цээргүй ашиглаж байв.
- Тоби юу? Би Тодд байна. Эмма, Сюзи хоёр яаж байна? Яасан сайн юм бэ. Хүүгийн чинь тухай яримаар байна. Хүүд чинь миний санаа зовоод байна шүү. Хэтэрхий либерал үзэлтэй юм. Өмнөд нутаг түүнийг хэзээ ч хүлээж авахгүй. Надад өөр санал байна ...
- Альфред аа, би Тодд байна. Ройн ажил явдал ямар байна даа? ... Баярлаж талархах хэрэггүй. Тэр нэг хэргээс мултрахад нь тусалж чадсандаа би өөрөө баярлаж явдаг юм. Энэ далимд чиний нэр дэвшигчийн тухай ярих хэрэгтэй байна. Миний бодоход тэр хүн чинь хэтэрхий баруун үзэлтэй юм. Түүнийг дэмжих юм бол бид Умард нутгийг нөлөөнөөсөө алдана. Миний үгэнд орвол дээр ...
- Кеннт үү? Би Тодд байна. Тэр нэг удаа үл хөдлөх хөрөнгөөр их сайхан наймаа хийсэнд чинь баярлаж буйгаа хэлэх гэсэн юм. Үгийн далимд хэлэхэд Слейтерийг яавал зохихыг сайтар эргэцүүлэн бодох хэрэгтэй байна. Тэр чинь сул дорой хүн. Бид тэртэй тэргүй амжилт олох найдлагагүй хүний нэрийг дэвшүүлж болохгүй ...
Энэ мэтчилэн бусад бүх өрсөлдөгч нарыг уралдааны замаас гаран гартал үргэлжлүүлж байгаад эцсийн бүлэгт нэр дэвшүүлж болох ганц хүн гэвэл муж улсын захирагч Оливер Рассел гэж олноор зөвшөөрөн хүлээжээ.
Ерөнхийлөгчийн албан тушаалд нэр дэвшүүлэх ажиллагаа онцын бэрхшээлгүй боллоо. Анхны нууц санал хураалтаар Рассел долоон зуун санал авсны хоёр зуу гаруй нь зүүн хойт зүгийн аж үйлдвэрийн зургаан муж улсаас, зуун тавь нь Шинэ Английн зургаан муж улсаас, дөч нь өмнөд нутгаас, зуун ная нь хөдөө аж ахуйн хоёр муж улсаас өгсөн санал байв. Бусад нь Номхон далайн эрэг хавийн гурван муж улсаас өгсөн санал байлаа.


Top
   
PostPosted: Jul.02.16 10:21 pm 
Offline
Дархан Гишvvн
Дархан Гишvvн
User avatar

Joined: Apr.24.12 1:04 pm
Posts: 202
Питер Тейгер өдөр шөнөгүй ажиллаж, зар сурталчилгааны галт тэрэгний дугуйг тосолж байлаа. Эцсийн дүнг тоолж үзэхэд Оливер Рассел ялж гарсан байв. Тэгээд нарийн нягт төлөвлөн бий болгосон бүх нийтийн хэнээрхлийн агаар амьсгал дунд түүнийг ерөнхийлөгчийн албан тушаалд нэр дэвшигчээр батлахад цугласан олон сайшаан дэмжлээ. Дараачийн шат нь дэд ерөнхийлөгчийн урьдчилсан сонгууль байв. Энэ тухай маргаан гарсангүй. Их хурлын депататууд Калифорнийн нэрт гарсан улс төрч, алдартай конгрессмен үйлдвэр худалдааны баян эзэн Мелвин Уиксийг сайн мэддэг байлаа.
- Энэ хоёр бие биедээ сайхан дэм болно. Одоо л жинхэнэ ажил эхэлж байна. Ерөнхийлөгчийн сонгуулийн үед ид шидийн аргаар ч болтугай сонгогчдын коллегийн 270 гишүүний саналыг авах явдал манай зорилго боллоо гэж Тейгер батлан өгүүлжээ. Тэгээд Оливерт хандан,
- Хүмүүст олны сэтгэлийг татан дагуулж чадах нүдэнд дулаахан, хошин шогийг ойлгох мэдрэмжтэй, өргөн дэлгэр үзэл бодолтой тийм эрчим чадал төгөлдөр залуу удирдагч хэрэгтэй. Хүмүүс байнга магтуулахын сацуу гачигдал зовлонг нь анхааран тусалдаг байгаасай гэж хүсэж байна. Ингэвэл итгэхэд бэлэн байдаг. Та өөрийгөө олноос онцгой нэвтэрхий мэргэн ухаантай хүн болгож харуулахыг хичээсний хэрэггүй. Ном хаялцаж байгаа нөгөө этгээдээ хэзээ ч доромжлохгүй, хүний хувийн зан чанарт халдахгүй байх нь чухал. Ном хаялцаж байгаа хүнтэйгээ элэгсэг найртай харилцаж байгтун. Тэгвэл тэд таны төлөө бүхнийг хийнэ. Таныг аахар шаахар юм хөөцөлддөггүй, өс өвөрлөдөггүй хүн гэдгийг бүгдээр үзэж хараг. Та бол төрийн зүтгэлтэн гэдгээ ямагт санаж явагтун гэжээ.
Сонгуулийн кампани хүч авч байна. Сенатын гишүүн Дэвисийн нисэх онгоц Оливерыг Техасаас Калифорни, Мичиган, Массачусетст агшин зуур аваачиж байв. Цагийг минут хүртэл нарийвчлан тооцоолж байлаа. Оливер заримдаа нэг өдрийн дотор арав гаруй хотод очиж, очсон газар болгондоо үг хэлэх хэрэгтэй болж байв. Хүмүүсийн царай, хаяг гуншин, нисэхийн буудал, зочид буудал нүдний өмнүүр эрээлжлэн өнгөрч, нэгэн үл дуусах ядаргаатай эрээн бараан юм болон хувирч байв. Оливерын очсон газар болгон цувааг харуул хамгаалалтын машинууд дагалдаж, хөөрөн бахадсан хүндэтгэгчид угтан баяр баясгалантай шуугилдаж байлаа.
Жаан бараг цаг үргэлж нөхөртэйгөө хамт явж байв. Үүний дээр энэ тоглоомд Жаан тийм ч багагүй үүрэг гүйцэтгэж байсныг хүлээх хэрэгтэй. Сурвалжлагч нар тэр хүний сэтгэлийг татан дагуулах увдистай, өөгүй сайхан зан авиртай гоо үзэсгэлэн төгс хүүхнийг үнэнээсээ хайрлан хүндэтгэдэг байв.
Оливер үе үе Лесли Стюартын хэвлэл мэдээллийн шинэ шинэ газар худалдан авсан тухай мэдээг олж үздэг байв. Мадридад сонин. Мексикт телевизийн студи. Канзаст радио станц. Оливер ханилан суухаар сүй тавиад байсан урьдын амраг хүүхнийхээ амжилтад үнэн сэтгэлээсээ баярладаг байв. Леслигийн амьдралын зам өлзийтэй байгаа нь яамай. Энэ нь тэр хүүхнийг голгүй гомдоосон Оливерийн нүглийг нимгэлж байх шиг санагдана.
Оливерын очсон газар болгон тэр даруй сурвалжлагч нар тойрон шавж, зургийг нь авч, ярилцлага хийж, үгийг нь иш татаж байв. Сенатын гишүүн дан сонгуулийн кампани дээр ажиллаж буй энэ дэлхийн нутаг орон бүрийн хэвлэл мэдээллийн төлөөлөгчид асар их мөнгө төлж байлаа. Рассел тэргүүн байранд баттай явааг сүүлчийн санал асуултын дүн харуулав. Тэгж байтал гэнэт түүний өрсөлдөгч, дэд ерөнхийлөгч Кэннон өгүүлшгүй түргэн оноо авч эхлэв. Үүнд Питерийн сэтгэл түгшин,
- Энэ янзаараа үргэлжлээд байвал цаадах чинь дийлж гарах магадгүй. Түүнийг ямар нэг аргаар зогсоох хэрэгтэй байна гэв.
Кэннон, Оливер хоёрын хооронд телевизээр хоёр ээлжийн халз ярилцлага зохиохоор шийдлээ.
- Кэннон эдийн засгийн асуудлаар ярих гэж байгаа. Тэгэхдээ их сайн бэлтгэсэн. Түүнийг аятайхан залилах хэрэгтэй. Миний бодсон нэг юм бий. .. гэж Тейгер хэлжээ.
Яг Тейгерийн хэлснээр болж таарлаа. Эхний халз ярилцлагын шөнө дэд ерөнхийлөгч Кэннон эдийн засгийн тухай удаан ярив.
- Америкийн эдийн засаг урьд өмнө хэзээ ч ийм сайхан өрнөн хөгжиж байгаагүй. Бизнес хөгжин цэцэглэж байна. . гэж ирээд л. Үлдсэн арван минутад нь өөрийн үгийн үнэнийг нотлох тоо баримт иш татав. Оливер Расселын үг хэлэх ээлж боллоо.
- Энэ бүхэн үнэндээ их сэтгэгдэл төрүүлж байна. Асар том корпорацуудын үлэмж их ашиг олж байгаа явдалд америкчууд чин сэтгэлээсээ баярлаж байгааг эргэлзэх зүйл алга. Харин үүний сацуу ихэнхдээ цомхотгох гэгчийн хүчинд тийм их ашиг орлого олж байгааг надтай ном хаялцаж байгаа эрхэм хүн дурдахыг мартсан бололтой. Үүнийг энгийн үгээр хэлбэл ажилчдыг гудамжинд гарган хаяж, оронд нь нарийн боловсронгуй машин тавьж байна гэсэн үг юм. Хүний хүчин зүйлийг статистик тэр болгон харгалздаггүй болов уу гэж айх юм. Том том компанийн санхүүгийн амжилтыг эгэл жирийн хүмүүсийн эрх ашгаас илүү чухал гэсэн таны бодлыг би зөвшөөрөхгүй байна ...
Оливер Рассел ийнхүү үнэнч шударга хөдөлмөрчдийн зовлон бэрхшээлийн тухай тодорхой ярьж, ингэснээрээ Кэнноныг эвгүй сүүдэртэй талаас нь харууллаа. Оливерыг үг хэлж дуусах үед сонгогчдын нүднээ дэд ерөнхийлөгч бол ердөө америкийн ард түмний хувь заяаг тоомсорлодоггүй хүйтэн сэтгэлтэй улс төрч болж харагдах нь тэр.
Халз ярилцлагын маргааш өглөө нь нөхцөл байдал эрс өөрчлөгдөж, Оливер Рассел одоо дэд ерөнхийлөгчөөр ердөө гурван зүйлээр хоцорч байв. Гэхдээ цаана нь дахиад нэг халж ярилцлага бий. Артур Кэннон эсрэг этгээдээ тийм ч амар дийлж чадахгүйг ойлгоод түрүүчийн ярилцлагаас сургамж авч, алдаагаа давтахгүйг хичээв. Кэннон энэ удаа тийм амар унахгүй гэж бат итгээд микрофоны өмнө очиж яриагаа эхэлсэн нь,
- Бид адил тэгш бололцоотой оронд аж төрөн сууж байна. Бид үндсэн хуулиар олгогдсон эрх чөлөөгөөрөө бахархдаг. Гэхдээ ганц эрх чөлөөтэй байх нь учир дутагдалтай. Америкийн иргэн бүр ажил хийх эрхтэй байхын сацуу өөрийн хөдөлмөрт тохирсон хөлс авдаг байх ёстой гэв.
Дэд ерөнхийлөгч ийнхүү америкийн ард түмний сайн сайхан байдлын тухай эхэлж ярьснаараа Оливероос өрсөж, санаачлалыг гартаа авлаа гэж бодсон байжээ. Гэвч үүнийг нь Питер Тейгер урьдаас мэдэж чадсан байна. Кэнноны үгээ хэлж дуусахыг хүлээж байгаад Оливер микрофоны дэргэд очив.
- Дэд ерөнхийлөгч сэтгэл уярмаар үг хэллээ. Бид дэд ерөнхийлөгчийн үгийг сонсоод, ялангуяа ажилгүйчүүд, орон гэргүй хүмүүсийн гачигдал зовлонг сонсоод гайхан балмагдав. Тэд бол таны “мартагдсан хүмүүс” гэж мэргэн онож нэрлэсэн хүмүүс юм. Миний сэтгэлийг өөр зүйл зовоож байна. Та энэ бүхний тухай ярихдаа хамгийн гол зүйл буюу та өөрийн маш сайхан төсөл төлөвлөгөөнүүдээ чухам ямар аргаар биелүүлэх бодолтой байгаагаа хэлэлгүй орхигдуулсан шиг байна ... гэв.
Ийнхүү Кэнноны сэтгэл догдлуулсан халуун цогтой үгийн өөдөөс Оливер эдийн засгийг хөгжүүлэх тодорхой баримт материал төлөвлөгөөг сөргүүлэн тавьснаар эсрэг этгээдээ хоёр далаар нь цэвэр дарав.
Орой нь Оливер, Жаан, Дэвис гурав Жоржтаун дахь сенатын гишүүний өргөөнд зоог барьж байлаа. Тодд инээд алдан,
-Сая надад сүүлчийн санал асуулгын дүнг авчирч өглөө. Жаан чи Цагаан ордны шинэ хогшил тавилгын талаар дизайнер, засаж чимэглэх мэргэжилтэн нартай ярих цаг болсон гэж бодож байна гэхэд нь Жааны царай туяарч,
- Аав та үнэхээр биднийг ялна гэж бодож байгаа юм уу? гэхэд нь,
- Аав чинь энэ насандаа олон удаа алдаж эндэж байсан хүн шүү, охин минь. Харин улс төрд хамаатай зүйл дээр ер алдаж байгаагүй. Улс төр бол миний яс маханд шингэсэн зүйл. Арван нэгдүгээр сард Америк орон шинэ ерөнхийлөгчтэй болно. Тэр хүн чиний хажууд сууж байна ... гэжээ.


Top
   
PostPosted: Jul.03.16 12:02 am 
Offline
Давамгайлагч Гишvvн
Давамгайлагч Гишvvн

Joined: Feb.27.13 5:20 pm
Posts: 864
Ээдрээ их ч нэг шувтраад л тайлчихдаг маягтай бичдэг Шелдон ч аргагүй хараа сонирхол булааж байна шүү.Баярлалаа.

_________________
Х Ү С


Top
   
PostPosted: Jul.03.16 3:00 am 
Offline
Асуулт Самбарын Хvндэт Харуул
User avatar

Joined: Sep.21.09 1:02 pm
Posts: 6068
Location: Энд
Яг санал хураалтын өмнө Лэсли гарч ирэх бх л даа :aa:

Баярлалаа :wd: :wd: :cheerleader:

_________________
:wink:


Top
   
Display posts from previous:  Sort by  
Post new topic  Reply to topic  [ 98 posts ]  Go to page Previous 1 2 3 4 Next

All times are UTC+09:00


Who is online

Users browsing this forum: No registered users and 2 guests


You cannot post new topics in this forum
You cannot reply to topics in this forum
You cannot edit your posts in this forum
You cannot delete your posts in this forum
You cannot post attachments in this forum

Search for:
Jump to:  

Copyright Asuult.NET © 2000-2015.
Administrative Contact: Khundaga Khurelbaatar [hundaga@hotmail.com]
Tel: 1-888-303-4927, Fax: 1-888-406-2264.
Powered by phpBB © 2000-2015 phpBB Group. Powered by phpBB® Forum Software © phpBB Limited