#AsuultSambar :

МОНГОЛ УЛС МАНДАН БАДРАГ!
It is currently Oct.22.17 10:57 pm

All times are UTC+09:00




Post new topic  Reply to topic  [ 98 posts ]  Go to page 1 2 3 4 Next
Author Message
PostPosted: Jun.23.16 10:43 pm 
Offline
Дархан Гишvvн
Дархан Гишvvн
User avatar

Joined: Apr.24.12 1:04 pm
Posts: 208
SOOOOON :cheerleader: :cheerleader: :cheerleader:


Top
   
PostPosted: Jun.24.16 12:28 am 
Offline
Асуулт Самбарын Хvндэт Харуул
User avatar

Joined: Sep.21.09 1:02 pm
Posts: 6298
Location: Энд
:hi: :s2: :s2:

_________________
:wink:


Top
   
PostPosted: Jun.24.16 10:29 am 
Offline
Цээлхэн Цангинах Дууч Гишvvн
Цээлхэн Цангинах Дууч Гишvvн
User avatar

Joined: Nov.05.14 6:58 pm
Posts: 442
:wd:

_________________
Avatar by Someone


Top
   
PostPosted: Jun.27.16 10:46 am 
Offline
Дархан Гишvvн
Дархан Гишvvн
User avatar

Joined: Apr.24.12 1:04 pm
Posts: 208
СИДНИЙ ШЕЛДОН

НАРИЙН ТООЦОО

Нэгдүгээр бүлэг.
Лесли Стюартын тэмдэглэлд хамгийн анх бичсэн зүйл нь: “Хайрт тэмдэглэл минь! Би өнөө өглөө уулзсан хүнтэйгээ гэрлэх бодолтой байна” гэжээ.
Энгийн нэг өөдрөг санаатай болж ирээд баахан эрс тэс үг юм даа. Туйлын нэвтэрхий мэргэн хүн ч гэсэн энэ хэдэн үгэнд хойчийн өдөр болох эмгэнэлт үйл явдлыг угтан ёрлосон муу зөн совин байгааг олж үзэхгүй биз ээ.
Тэр бол ямар ч байсан үйлс хазайх учиргүй хүний сэтгэл тэнийм аз жаргал дүүрэн, амгалан сайхан өдөр байлаа. Лесли Стюарт урьд нь төлөг зурхай гэдгийг огт сонирхож байсангүй. Харин тэр өглөө “Лексингтон жеральд лидер” сониныг үзэж байтал нэг нүүрт нь Золтер гэгч хүний зурхайн зурлага дайралдахад өөрийг нь ямар заяа тавилан хүлээж байгааг дэмийдээ нэг сонирхвол: “Арслан (долоодугаар сарын 23-наймдугаар сарын 22). Шинэ дурлалын дээр шинэ саран мандана. Та Сараны орчлын яг торгон оройд хүрээд байгаа учир өөрийн амьдралын сэтгэл догдлом аливаа үйл явдлыг туйлын их анхаарах хэрэгтэй. Охины ордын хүнтэй холбоо тогтоовол зохимжтой. Өнөөдрийн өдрийг хуанлид улаан тоогоор тэмдэглэсэн байгаа. Гутрах, харамсах ямар нэг эвгүй явдал огт гарахгүй. Аз жаргалтай мөчийг хүсье!” гэжээ.
“Аз жаргалтай мөч гэнэ үү? Хүсүүштэй сайхан юм байна, даанч бүтэхгүй биз дээ” гэж Лесли бодоод дотроо инээд алдав. Ер нь нэг өдөр нөгөөгөөсөө ямар ялгаатай байдаг байна вэ? Зурхайн зурлага гэдэг тэнэг хүнийг хууран төөрөгдүүлж, үйлс нь бүтэлгүй хүний сэтгэлийг тайвшруулах шал утгагүй балай юм.
Кентакки муж улсын Лексингтон хотын уугуул иргэн Лесли Стюарт “Бейли энд Томкин” зар сурталчилгааны агентлагт зар сурталчилгаа, мэдээллийн мэргэжилтний алба хашдаг агаад өнөөдөр гурван газрын хүмүүстэй уулзаж зөвлөлдөхөөр төлөвлөсний нэг нь бордоо үйлдвэр лэх фирмийн төлөөлөгчид байв. Тэд шинэ бүТээгдэхүүнийг нь танилцуулах сурталчилгааны кампанийн тухай саналыг бахдан хүлээж авчээ. Ялангуяа:
“Хээр талын дээгүүр сарнайн үнэ анхилна...” гэсэн эхний шад нь тэдний санаанд ихэд нийцсэн байна.
Дараа нь жагсаалтад Морин завод, Лексингтоны уул уурхайн компани орсон байв. Мөн яруу сайхан аа! Нэг үгээр хэлэхэд ямар ч яриагүй, хуанлийн улаан өдөр байна!

* * *

Гоолиг нарийхан биетэй, үл мэдэг жартгай, дүрэлгэр том нүдтэй, энгийн мөртлөө ганган маягтай зассан алтан шаргал үстэй... Лесли Стюарт хорин зургаан насандаа жирийн эмэгтэйчүүдийн дундаас агшин зуур хурц тод ялгарах ховорхон этгээд сонин шувуухай байлаа. Түүний найз хүүхнүүдийн нэг нь нэгэн удаа:
Гоо үзэсгэлэн төгс, түүний дээр саруулхан толгойтой болж ирээд хөрөнгө чинээ сайтай бол энэ дэлхийг эзэгнэхэд бардаагаар хангалттай даа гэж хэлсэн байжээ.
Байгаль эх Лесли бүсгүйг хүн атаархмаар өнгө үзэсгэлэнгээс гадна оюун ухааны хөгжлөөр дундаж хэмжээнээс хол давах үзүүлэлтээр шагнасан байжээ. Лесли өөрөө бол гадаад өнгө үзэсгэлэнгээ давуу байдал гэж үзэхээсээ илүү дутагдал гэж үзэх хандлагатай байлаа. Түүний эргэн тойрон эрчүүд үргэлж эргэлдэж, насан үүрд ханилан сууя гэхээс эхлээд нэгэн шөнийг өвөр түрийдээ орж хөгжилтэй сайхан өнгөрүүлье гэхийг хүртэл олон янзын санал тавьдаг боловч тэдний дотор Леслийг чухам ямар шуу янзын хүн бэ гэж ойлгохыг үнэнээсээ оролддог хүн маш цөөхөн байв. Гэтэл Лесли баярлах, гомдох нь амархан уян сэтгэлтэй хүн байсан юмсанж.
Хоёр нарийн бичиг хүүхнийг эс тоолбол "Бейли энд Томкинс”-д Леслигээс өөр эмэгтэй хүн байсангүй. Бусад арван таван албан хаагч нь эрчүүл байсан агаад Лесли ажилд орж тавхан хоноод тэдний хэнээс нь ч илүү ухаантай юм байна гэдгээ ойлгосон боловч энэ санаанд оромгүй нээлтээ хүнд хэлэхгүй дотроо хадгалж үлдсэн нь дээр гэж боджээ.
Леслийг ажилд орсны дараахан түүнтэй хамт ажилладаг Жим Белли гэдэг зулгуй зантай дөчөөд насны шалхгар тарган эр, Ээл Томкинс гэдэг түүнээс арваад дүү, зүрх хөөрүү, хатангир туранхай эр хоёулаа бие биеэсээ нууж байгаад Леслийг ятган үгэндээ оруулж энгэр зөрүүлэхийг оролдож үзжээ. Лесли хэрэв дахиад иймэрхүү юм яривал ажлаасаа халагдана гэж сүрдүүлэн тэр хоёрыг онцын түвэггүй холдуулж чадав. Ингээд элдвээр хоргоох нь больсон байна. Лесли шиг ажилтныг алтнаас илүү үнэлдэг ажгуу.
Бүүр эхний долоо хоногт богинохон завсарлагаагаар бүгд кофе ууж, эв найртай ярилцаж байх үед бүсгүй хамт ажилладаг эрчүүлдээ нэгэн онигоо ярьсан нь:
- Тэнгэрийн дагина гурван эрд юу хүссэнийг чинь биелүүлнэ гэж хэлж гэнэ. Эхний эр: “Би хорин таван хувиар илүү авхаалжтай болмоор байна” гэжээ. Тэнгэрийн дагиныг нүд ирмэхэд нөгөө эр: “Аяа, миний ухаан хэчнээн их нэмэгдсэнийг бүр одоо мэдэрч байна!" гэж уулга алдаж гэнэ. Хоёр дахь эр нь тавин хувиар илүү ухаантай болохыг хүсэв гэнэ. Тэнгэрийн дагиныг нүд ирмэмэгц тэр азтай эр: “Энэ чинь ид шидийн гайхамшиг байна! Би одоо урьд огт мэдэхгүй байсан олон юмыг мэддэг боллоо” гэж гэнэ. Гурав дахь эр нь хоёр дахин мэргэн болохыг хүсэв. Тэнгэрийн дагиныг гар зангамагц тэр эр эмэгтэй хүн болж хувирав гэнээ. Лесли ингэж яриад ширээ тойрон сууж байгаа эрчүүлийг тойруулан харж, юу гэхийг нь хүлээв. Гэтэл цаадуул нь энэ онигооны давс хужир нь юундаа байгааг ойлгосонгүй, гайхан гөлөрцгөөж байжээ.
Анхааралдаа авлаа. Байдал туйлын тодорхой байна.


Top
   
PostPosted: Jun.27.16 10:47 am 
Offline
Дархан Гишvvн
Дархан Гишvvн
User avatar

Joined: Apr.24.12 1:04 pm
Posts: 208
* * *

Гайхалтай нь өнөөх зурхайчийн мэргэ төлөг өглөөний арван нэгэн цагт биелж эхлэв. Леслигийн бичиг цаас хөглөрсөн давчуухан өрөөнд Жим Бейли орж ирээд,
- Манайх шинэ үйлчлүүлэгчтэй болсон! Таныг түүнтэй өөрийн биеэр уулзаж ярилцана уу гэж хүсэх байна гэж бөөн сүр бадруулан өгүүлэв.
Лесли тэртэй тэргүй хамт ажилладаг бусад хүмүүсийнхээ хэнээс ч илүү захиалга биелүүлж байлаа. Гэсэн ч татгалзах нь огт утгагүй хэрэг гэж мэдэж байсан болохоор нэгэнтээ шүүрс алдаад,
- За сайн. Тэр чинь юу юм бэ? гэсэнд
- “Юу” биш, “хэн юм бэ” гээч. Та Оливер Расселыг мэднэ биз дээ? гэв.
Мэдэлгүй яах вэ! Оливер Расселыг мэдэхгүй хүн байдаг юм уу? Энэ нутагт их алдартай өмгөөлөгч, муж улсын захирагчийн албан тушаалд нэр дэвшээд байгаа хүн. Кентакки даяар түүний зураг хөрөгтэй хуудас өлгөсөн нь бүр нүд эрээлжилмээр байдаг гээч! Ердөө гучин тавтай гэхэд ажил төрөл нь гялалзсан амжилттай бүтэж байгаа, муж улсынхаа хүүхнүүдийн сэтгэлийг гижигдсэн эхнэргүй эр! Рассел WDKI, WTVQ, WKYT гээд Лексингтоны том том телевизийн студи, W[QQ, WLRO зэрэг хамгийн алдартай радио станцын ток-шоугийн баатар болж амжжээ. Оливер Рассел гэдэг тэр буржгар хар үстэй, хар нүдтэй тамирчин хүний хүдэр чийрэг биетэй, үнэн голоосоо эелдэг сайхан инээмсэглэсэн дур булаам цэвэрхэн эрийг Лессингтоны олигтой гэмээр бүх хүүхний өвөрт орж үзсэн гэж жив жув хийлцдэг юм.
- Мэднэ л дээ. Манайхаар юу хийлгэх гэсэн юм бол?
- Юу “юу хийлгэх” гэж?! Бид чинь Расселыг муж улсын захирагчийн сэнтийд суухад нь туслах учиртай улс. Рассел наашаа ирж яваа.
Оливер Рассел хэдэн минутын дараа хүрч ирэв. Амьд бие нь зураг хөргөөсөө илүү сэтгэл татах чадалтай байсныг үнэнээр нь хэлэх хэрэгтэй. Орж ирээд нүүр дүүрэн инээмсэглэлээр Леслийг шагнаж,
- Таны тухай их сонссон.Миний сонгуулийн кампанийг чухам та дааж авах гэж байгаа нь надад их таатай байна гэв.
Лесли энэ хүнийг сэтгэлдээ огт өөр янзаар төсөөлж байсан сан. Оливер бүр аргагүй нэг элгэмсэг найртай хүн гэдэг нь мэдэгдээд байлаа. Лесли нэг хэсэг сандран мэгдэж хэл нь татчих шиг болов.
- Би ... баярлалаа. Та суугтун гэсэнд Оливер тухлан сууж авлаа. Лесли үргэлжлүүлэн,
-Бүр эхнээс нь ярья.Та яагаад муж улсын захирагчийн албан тушаалд нэрээ дэвшүүлэх болсон юм бэ? гэсэнд,
- Ойлгож цөхөх юмгүй амархан. Кентакки бол Америк таа шилдгийн тоонд орох гайхалтай сайхан муж улс. Энэ нутгийн уугуул суугуул иргэд бид эндхийн гайхалтай сайхныг үзэж амсах аз завшаантай улс болохоор үүнийг сайн мэднэ. Харин бид ард иргэдийн ихэнх хэсгийн нүдэнд хөдөөний болхи бүдүүлэг ангайсан амьтад шиг харагддаг байна. Олны сэтгэлд хоногшсон ийм бодлыг би өөрчлөх гэсэн юм. Кентакки ганцаараа хүн ардад бусад арван хэдэн муж улсыг нийлүүлсний дайтай их юм өгч чадна. Манай орны түүх эндээс эх авсан юм шүү! Америк даяар хууль тогтоох хурлын хамгийн эртний барилгын нэг нь чухамхүү манай энд байдаг! Кентакки мужаас Америкийн Нэгдсэн Улсын хоёр ерөнхийлөгч гарсан. Энэ бол онгон зэрлэг Баруун нутгийг анхлан эзэмшсэн домогт анчин Дэниел Бун, Кит Карсон, шүүгч Рой Бин нарын нутаг. Байгалийн байдал нь хэчнээн гайхамшигтай гээ! Учир битүүлэг хад агуй, тунгалаг гол горхи, хиагийн талбай. Кентаккийг тоглоомоор хиагт муж улс гэдэг юм. Би энэ бүхнийг дэлхий дахинд үзүүлэх гэсэн юм.
Оливер их халуун цогтой, бат итгэлтэй ярьж байсан болохоор Лесли өөрийн эрхгүй түүнд сэтгэл татагдаж байлаа. Тэгж байтал өнөөдрийн зурхайн зурлага санаанд нь бүдэг бадаг орж ирэв.
“Шинэ дурлалын дээр шинэ саран мандана. Гутрах, харамсах ямар нэг эвгүй явдал огт гарахгүй. Аз жаргалтай мөчийг хүсье!” гэж байсан. Тэр завсар Оливерийг үргэлжлүүлэн,
- Хэрэв та энэ бүхнийг надтай адил халуун сэтгэлээр үнэмшиж итгэхгүй бол сонгуулийн кампани баларна гэхэд нь Лесли яаран өлгөж аваад,
- Тийм, тийм, би итгэж байна. Чадах бүхнээ хийнэ гэж амлая гэснээ жаахан эргэлзэж,
- Танаас зарим нэг юм асууж болох уу? гэж гирвэшсэн байдалтай асуув.
- Бололгүй яах вэ?
- Та зурхайгаар ямар одны ордод төрсөн вэ?
- Охины ордод.
Расселыг явсны дараа Лесли сэтгэгдлээ ярих гэж Жим Бейлийн өрөөнд оров.
- Оливер Рассел гэдэг чинь их аятайхан хүн байна. Цэх шулуун болж ирээд элгэмсэг найртай. Та бидэнд юу хэрэгтэйг үнэхээр ойлгодог юм байна. Миний бодоход муж улсын ёстой сайн эзэн болно гэсэнд Жим бодлогошрон толгой сэгсрээд,
- Энэ тийм амар юм биш гэв.
- Амар биш гэнээ? Яагаад тэр билээ? гэж Лесли гайхан хөмсгөө өргөв.
- Би өөрөө ч сайн мэдэхгүй байна. Энд нэг хачин юм болоод байгаа. Яаж хэрхэн эхэлснийг нь санаж байна. Телевизээр үг хэлээд л гудамж талбайгаар дүүрэн зураг хөрөг нь өлгөөтэй байдаг байсан, тийм үү?
- Тийм, тийм.
- За тэгвэл тэр бүхэн нүд ирмэхийн зуур тэс үсэрсэн.
- Юу “тэс үсэрсэн” гэж?
- Үүнийг нарийн мэдэх хүн байхгүй. Ямар ч гэсэн жигтэй хачин цуу үг тараад байгаа. Нэг хүн Расселыг дэмжиж, сонгуулийн кампанид нь бөөн мөнгө зарцуулж байснаа дараа нь яасныг мэдэхгүй, энэ өрсөлдөөнөөс гарсан юм байх.
- Сонгуулийн кампани ид өрнөж, ялах төлөвтэй болоод байхад уу? Шал балай юм. Энэ чинь утгагүй юм байна, Жим ээ.
- Нээрээ тийм.
- За тэгвэл өөрөө яах гэж манай энд ирсэн юм бэ?
- Ямар ч хамаагүй аргаар ялж гарах санаатай байгаа юм. Нэр алдарт их дуртай хүн байх. Бас олон зүйлийг өөрчилж чадна гэдгээ мэдэрч байгаа байх. Биднээс сонгуулийн кампаниа нэг их хэрүүл тэмцэлгүй, зардал багатай дуусгахыг шаардах байх. Расселд өөрт нь радио телевизээр шууд нэвтрүүлэг хийх, өргөн сурталчилгаа явуулах хөрөнгө бэл байхгүй бололтой. Түүний төлөө бидний хийж чадах ажил гэвэл ярилцлага зохиож, сонин сэтгүүлд өгүүлэл гаргах мэтийн ажил байх биз гээд Жим санаа алдан дал мөрөө ёвгосхийлгэж:
-Захирагч Эддисон сонгуулийн кампанидаа бөөн хөрөнгө мөнгө зарцуулж байгаа. Сүүлийн хоёр долоо хоногийн дотор Рассел илт шалдаа буусан. Шившгийн юм! Рассел бол ямар ч найд лагагүй гэмээр хэргийг хүлээж аваад дийлж байсан сүрхий сайн өмгөөлөгч. Хэрэв цаад хүн нь их мөнгө төлж чадмаар гүй бол хүнийг хэзээ ч шулах гэдэггүй шулуун шударга. Чиний хэлдэг үнэн. Рассел уг нь овоо сайн захирагч байх байсан сан гэв.


Top
   
PostPosted: Jun.27.16 10:48 am 
Offline
Дархан Гишvvн
Дархан Гишvvн
User avatar

Joined: Apr.24.12 1:04 pm
Posts: 208
Лесли тэр орой шинэ тэмдэглэлийн дэвтэртээ: “Хайрт тэмдэглэл минь! Би өнөө өглөө уулзсан хүнтэйгээ гэрлэх бодолтой байна” гэж бичжээ.
Лесли Стюартын бага балчир нас нь ёстой нэг эрх жаргалаараа үе байсан гэж болно. Лесли бага балчир гэмээргүй ер бишийн ухаантай хүүхэд байлаа. Эцэг нь “Лексингтон коммвюнити Коллежид” англи хэл заадаг, эх нь ажилгүй байжээ. Эцэг нь намба төрх сайтай, цэвэрхэн сайхан эр байсан агаад зүй ёсоор үнэнхүү эрдэм соёлтой хүн гэж тооцогддог байв. Түүнээс гадна гэр бүлийн талаар их тогтвортой, амралтаараа дандаа эхнэр хүүхэдтэйгээ гурвуул жуулчилдаг байжээ. Эцэг нь Леслид ухаангүй хайртай, миний хонгор хайртай охин, энэ дэлхий дээр миний охиноос хөөрхөн амьтан байхгүй хэмээн өхөөрдөж, ая нь таарвал охиноороо гайхуулах дуртай байж. Эцгийн нүднээ охин нь сайн сайхны туйл байв. Жаал охины есөн насны ойн өдөр эцэг нь түүнд хүрэн хилэнгээр хийсэн торон сүлжмэл нударгатай маш гоё даашинз бэлэглэжээ. Тэгээд дотнын найз нөхдөө айлчлан ирэхэд охиноо тэр даашинзаа өмсөөрэй гэж захидаг байв. Тэгээд,
- Миний охин хөөрхөн байгаа биз, тийм үү? гэж байн байн дуу алддаг байв.
Лесли ч эцэгтээ ухаангүй хайртай байлаа. Тэгсэн чинь нэгэн аймшигтай өглөө жаал охины үлгэрийнх юм шиг ид шидийн гайхамшигт ертөнцийг ердөө нүд ирмэхийн зуур сүйд хийгээд хаяжээ. Эх нь асгаруулан уйлах зуур,
- Охин минь... аав чинь... бид хоёрыг хаяад явчихсан гэж бөвтнөжээ. Жаал охин учрыг ойлгохгүй гайхан хөмсгөө өргөж:
- Хэдийд ирэх юм бэ? гэж лавласанд,
- Аав чинь ерөөсөө бидэнтэй хамт суухаа больж байгаа юм байх гэжээ.
Үг болгон нь Леслигийн зүрх рүү зүүгээр шивэх мэт байлаа. “Ээж өөрөө аавыг тийм болгосон байх” гэж Лесли бодох боловч ээжийгээ өрөвдөж байлаа. Ээж нь гэрлэлтээ цуцлуулах гэж шүүхэд дуудагдан шившгээ тарихаар барахгүй, хүүхдээ авч үлдэх гэж тэмцэлдэх хэрэгтэй болох биз. Эцэг нь Леслийг яасан ч өгөхгүй дээ. Яасан ч өгөхгүй. Аав нь Леслийг авах гэж заавал ирнэ! Гэтэл цаг улиран өнгөрсөөр. Эцэг нь ядахдаа утасдсангүй. “Аавыг надтай уулзуулахгүй байгаа байх. Ээж ийм янзаар аавыг залхаан цээрлүүлэх гэж байгаа биз" гэж Лесли сэтгэлээ тайтгаруулж байлаа. Гэтэл нас ахисан нагац эгч нь Леслийг булаалдсан хүн байхгүй гэж учрыг хэлж өгчээ. Леслийн эцэг нь өөрийн багшилдаг тэр коллежийнхоо бэлэвсэрсэн багш эмэгтэйд сэтгэлтэй болж, Лаймстоун-стритэд байдаг тэдний гэрт очиж суусан юмсанж. Нэг өдөр эх нь дэлгүүрээр хамт явж байхдаа ээж нь тэдний байшинг зааж өгөөд гашуунаар мушийн инээмсэглэж,
- Тэднийх энд байдаг юм гэжээ.
Тэгэхэд нь Лесли аавтайгаа очиж уулзахаар шийдэж, охиныхоо барааг хармагц нэн даруй хамаг байдгаа орхиод буцаж ирнэ гэж бат итгэж байлаа. Тэгээд баасан гаригт хичээл тарсны дараа Лаймстоун-стритэд байдаг нөгөө байшинг эрж олоод хонхыг нь дарсанд торон сүлжмэл нударгатай хүрэн хилэн даашинз өмссөн Леслийн үеийн танихгүй жаал охин хаалга тайлж өгөв. Лесли тэр охиныг мүдээ их болгон харсанд цаад охин бас урилгагүй зочныг сонирхон ширтэж байлаа.
- Чи хэн бэ? гэхэд нь Лесли даруй эргэн буцаж зугтав. Дараагийн жил эх нь үргэлжийн цагт бодолд хатан гиюүрч, амьд явах дургүй болсныг Лесли ажиглаад хиртхийн айх болов. Жаал охин урьд “элэг нь хатаж үхэх" гэдгийг зүгээр нэг хоосон гоёмсог үг юм байх гэж боддог байсан бол одоо эх нь өдөр хоног тутам турж эцэж байгааг арга тасран харж суух болов. Тийнхүү эх нь нэн удалгүй энэ хорвоог орхин оджээ. Леслигээс ээж чинь яагаад нас барсан бэ гэж асуухад,
- Элэг нь хатаж үхсэн гэж хариулдаг байлаа.
Чухам тэр үед жаал охин нэг ч эр хүнд өөрийгөө ингэж зовоох боломж олгохгүй гэж хатуу шийдсэн байна. Эхийгээ нас барсны дараа Лесли нагац эгчийндээ очиж, Брайен стейшн” дээд сургуульд суралцах болж, Кентакки муж улсын их сургуулийг онц сайн дүнтэй төгсжээ. Леслийг төгсөх дамжаанд сурч байхад нь гоо үзэсгэлэнгийн хатан хаанаар сонгосон боловч гайхалтай нь залуу бүсгүй алдар нэртэй болохыг огт тоогоогүй хэрэг үү, загвар зохион бүтээх олон товчооны өдий төдий урилгыг хүлээж авахыг эрс тэс татгалзжээ.
Лесли дээд сургуульд сурч байхдаа коллежийнхоо хөл бөмбөгийн од залуу, эдийн засгийн профессор хоёртой зуурдаар амрагласан боловч тэр хоёрын хэн хэнээс нэн удалгүй уйдсан байна. Жинхэнэ үнэн шалтгаан нь гэвэл Лесли тэр хоёрын хэн хэнээс хавьгүй илүү ухаантай байжээ.
Леслийг их сургууль төгсөхийн өмнөхөн нагац эгч нь нас барж, даруйхан ажил олж хийх хэрэгтэй болсон байна. Вайн-стритийн хашаандаа усан оргилууртай, зэс дээвэртэй, тах хэлбэртэй тоосгон байшинд байдаг “Бейли энд Томкинс” зар сурталчилгааны товчоонд Леслийн очсон учир шалтгаан ийм аж. Леслитэй хамт ажиллах ахлан ажилтан Жим нь Леслийн товч танилцуулгыг гүйлгэж хараад,
- Тун догь байна. Таны аз таарчээ. Манай нэг нарийн бичиг саяхан халагдсан гэв.
- Нарийн бичиг ий? Би уг нь...
- Уучлаарай, та юу гэв?
- Юу ч гээгүй, зүгээр.
Лесли үнэхээр нэг хэсэг нарийн бичгийн даргаар ажиллах хэрэгтэй болж, зөвлөгөөний түргэн бичлэг хийж байхдаа захиалагч нарт захиалсан зар сурталчилгаанаасаа үнэхээр дээд зэргийн ашиг олох бололцоо олгохын тулд өөрийн толгойд орсон хурц мэргэн саналыг хэлэх гэж хэлэх үг аман дээр нь гарч ирдэг боловч биеэ бариад суудаг байв. Нэгэн удаа тэндхийн нэг ажилтан нь “Ранчо Биф Чили” хэмээх мах боловсруулах компанийн бүтээгдэхүүний шошго болгох маш сайхан зураг бодож олсон гээд,
- Сав дээр нь үхэр бугуйлдаж байгаа ковбойн зураг наавал үхрийн шинэ мах юм байна гэдэг нь дороо тодорхой болно гэж ярьжээ.
“Яасан аймаар юм бэ!” гэж Лесли бодож суулаа. Тэгээд хуралд сууж байгаа хүмүүс өөрийг нь гайхан ширтэцгээхэд бүсгүй бодож байснаа дуугараад хэлчихсэнээ сая ойлгож хиртхийн цочив.
- Залуу авхай та сая хэлснээ хүн ойлгохоор тайлбарлаж болгоовол ямар вэ?
- Би юу?..
“Ай тэнгэр! Газрын гаваар орох юмсан! Тамд унасан ч яах вэ!”
Гэтэл Леслийн юу хэлэхийг бүгд тэвчээртэй хүлээж байлаа. Лесли нэгэнтээ гүнзгий амьсгаа аваад,
- Max иддэг хүн олон. Гэхдээ алж нядалсан амьтны wax идэж байгааг нь сануулахад дурамжхан байдаг юм гэв.
Бүгд чив чимээгүй боллоо. Эцэст нь Жим Бейли хоолойгоо засаж эвгүйхэн ханиалгаад,
- Шошгын зургийг дахиад жаахан бодож боловсруулах хэрэгтэй байж болох юм даа гэв.
Дараагийн долоо хоногт нүүр гарын шинэ саван яаж зарлан сурталчилбал дээр болохыг хэлэлцэж байхад өөр нэг ажилтан гоо бүсгүй шалгаруулах уралдаанд түрүүлсэн бүсгүйчүүдийг урих санал тавихад Лесли бэргэсхийн хажуугаас нь орж,
- Уучлаарай. Иймэрхүү юм урьд бишгүй нэг гарч байсан. Харин бид янз бүрийн орны нисэх онгоцны үйлчлэгч хөөрхөн бүсгүйчүүдийн зургийг ашиглаж, ингэснээрээ манай саванг дэлхий улс орон бүхэнд худалдаж авдаг гэж харуулбал яасан юм бэ? гэж хэлжээ.
Үүнээс хойш эрчүүл зөвлөгөөн бүр дээр Леслийн саналыг асуудаг зантай болжээ. Нэг жилийн дараа түүнд зар сурталчилгааны товхимол бэлтгэх ажлыг итгэмжлэн хийлгэх болж, дахиад хоёр жилийн дараа Лесли захиалгыг өөрөө бие дааж гүйцэтгэх болов. Гэхдээ бүсгүйд одоо хүртэл муж улсын захирагчаар нэр дэвшсэн хүнтэй ажиллах шиг ийм нарийн ажил даалгаж байсангүй. Оливер Рассел хоёр долоо хоногийн дараа Леслийн ажлын газар дахин ирэв. Энэ завсар Жим Бейли Леслитэй зөвлөж яриад энэ харилцагч манай товчооны үйлчилгээний үнэ хөлсийг төлж дийлэхгүй учир татгалзвал яасан юм бэ гэсэн саналаа хэлсэн боловч бүсгүй ингэсний хэрэггүй гэж эзэндээ итгүүлж чадав.
- Үүнийг манай өглөг буяны хандив гэж бодъё гэсэнд Жим хэсэг бодолхийлээд,
- За яах вэ, тэгье дээ гэсэн байна.
Намрын сэрүүн өдөр Лесли, Оливер Рассел хоёр Трайенгл-паркийн вандан дээр сууж байлаа. Нуурын зүгээс аясын зөөлөн салхи сэвэлзэж, улбар шар навчис дээр хурц биш нарны гэрэл тусан наадаж байв.
- Би улс төрийн бодлогыг үзэн яддаг гэж Оливерыг үнэнээ хэлэхэд Лесли гайхан хөмсгөө өргөж,
- Тэгвэл та яагаад... гэсэнд Оливер өлгөж аваад, -Яагаад гэвэл энэ нэвт ялзарсан системийг өөрчил мөөр байна. Манайд том том корпорац, тэдний хахуульдаж авсан лоббистууд гол үүрэг гүйцэтгэж, өөрсдийнхөө таалалд нийцсэн хүнийг засгийн эрхэнд ороход нь тусалж, сүүлд нь тэднийг яв гэсэн газар явж, суу гэсэн газар сууж байдаг гарын тоглоомоо болгодог юм. Би бол их ажил хиймээр байна. Энэ орны эрх барьж байгаа хүмүүс улс орноо өөрсдийн өв эзэмшил болгож орхиод ард түмний эрх ашгийг огт тоохгүй, дан гагц хувийн ашиг завшаан хөөж байна. Тийм болохоор би энэ бүхнийг эвдэж, өөрчилмөөр байна гэж үнэн голоосоо халуун цогтой ярив.
Лесли түүний энэ үгийг сонсож суухдаа чухамхүү Оливер л сонгуулийн өмнөх бүх амлалтаа биелүүлж чадах хүн юм байна гэж улам бүр бат итгэж байлаа. Энэ хүний биед орчин тойрны хүмүүсийн сэтгэлийг татан эрхэндээ оруулж чадах давагдашгүй их зориг эрмэлзэл нуугдан байх шиг, сэтгэл зоригийн тэр их эрчим хүч нь хэдийд бол хэдийд цалгин гарч ирэхэд бэлэн байх шиг санагдана. Оливер Рассел лав гоц тодорсон авьяас билигтэй хүн байгаа байх. Яг үнэнийг хэлбэл энэ хүн сэтгэлийг нь хэчнээн их догдлуулж байгааг Лесли өөрөө өөртөө ч зөвшөөрөн хүлээхээс айж байлаа. Лесли урьд өмнө нэг ч эр хүнийг үзээд ингэж сэтгэл хөдөлж байсан удаа байхгүй, одоо болохоор бүр толгой нь эргэхэд бэлэн байх шиг. Харин энэ хүн Леслид ямар байгаа юм бол? Ямар ч атугай Оливер одоо хүртэл элдэв илүү дутуу зан огт гаргалгүй, Леслитэй жинхэнэ ёс журамтай хүний ёсоор харилцаж байлаа, чөтгөр алгад! Үүнээс гадна вандангийн дэргэд минут бүр хэн нэгэн хүн ойртон ирж, Оливертой гар барилцан амжилт хүсэж байв. Эмэгтэйчүүд бол Леслийг илт хорсол хилэн дүүрэн нүдээр Цоо ширтэж байв.
“Энэ хүүхнүүд үүнтэй уулзах болзоо тавиад гүйлдэж байсан байж бүрэн болох юм. Бас өвөр түрийнд нь орж амжсан биз. За яах вэ, эцсийн бүлэгт энэ ямар надад хамаатай юм биш" гэж Лесли бодож суув. Оливерыг сүүлийн үед сенатын гишүүний охинтой уулзах болсон гэж Лесли дам сонссон байжээ. Энэ хоёр яагаад хөндийрсөн юм бол, мэдэх юмсан.
"Энэ ч бас чамд хүртээлгүй, заяа муут тэнэг минь!"


Top
   
PostPosted: Jun.27.16 10:49 am 
Offline
Дархан Гишvvн
Дархан Гишvvн
User avatar

Joined: Apr.24.12 1:04 pm
Posts: 208
* * *

Оливерын сонгуулийн кампани сүйдтэй муухай балран унаж байгааг үгүйсгэх нь утгагүй хэрэг байлаа. Телевиз, радио, хэвлэл мэдээллийн сурталчилгаанд зарцуулах мөнгө бүү хэл, сонгуулийн штабынхны цалинг талбин олгох мөнгө байсангүй. Зураг хөрөг нь Кентакки даяар өлгөөстэй байгаа одоогийн захирагч Кэри Эддисонтой яаж өрсөлдөх билээ?! Лесли үйлдвэр, компани, өглөг буяны үдэшлэг дээр Оливерыг үг хэлүүлэхээр ярилцаж тохирохдоо энэ хүчин чармайлтын нь үр дүн даанч өчүүхэн багыг ойлгоод сэтгэл их гонсгор байдаг байв.
- Хамгийн сүүлийн олон нийтийн санал асуулгын дүнг үзсэн үү? Танай хүн хог дээр хаягдах нь байна. Өнгөрчээ. Горьдлогогүй болсон байна гэж Жим Бейли Леслид хэлэв.
- Үгүй шүү! Лесли эрвийх дэрвийхээрээ зүтгэж байгаад санасандаа хүрнэ!
Лесли, Оливер хоёр “Чену" ресторанд оройн хоол идэж байлаа.
- Бүтэх төлөвгүй байна, тийм үү? гэж Оливер асуухад Лесли түүний сэтгэлийг засаж,
- Цаг яагаа ч үгүй байна. Сонгогчид таныг сайн таниад ирэхээрээ... гэсэнд Оливер толгой сэгсрээд,
- Санал асуулгын дүнг би бас үзсэн. Лесли таныг миний төлөө уулыг байрнаас нь хөдөлгөх гэж зүтгэснийг мэднэ. Одоо яая гэх вэ дээ. Та чадах бүхнээ хийлээ гэв.
Лесли Олирерээс нүд салгаж чадахгүй ширтэж байлаа. “Энэ чинь дэлхий дээр хамгийн сайн хүн. Даанч би огт тус болж чадахгүй юм даа...” Лесли түүнийг тэврэн таалж, аргадан тайтгаруулмаар байлаа. “Тайтгаруулах ий? Чи хэний толгойг эргүүлэх гэж байна вэ?"
Тэр хоёрыг явах гэж байхад ширээний нь дэргэд нэгэн эрэгтэй, эмэгтэй, хоёр жаал охины хамт хүрч ирэв.
- Оливер! Ажил хэрэг юу болж байна вэ? гэж өрөөсөн нүд нь хар боолттой, тийм болохоор кинонд гардаг далайн дээрэмчин лүгээ төсөөтэй харагдах дөч эргэм насны нүдэнд дулаахан эр асуув. Оливер өндийж түүнтэй гар барилцаад
- Сайн уу, Питер! Танилцагтун. Энэ бүсгүйг Лесли Стюарт гэдэг. Лесли, энэ хүнийг Питер Тейгео гэдэг юм гэв.
- Лесли тантай танилцахад таатай байна. Энэ миний эхнэр Бетси, миний охид. Үүнийг Элизабет, үүнийг нь Рабекка гэдэг юм гэж Питер эхнэр хүүхдээ инээд хүрмээр омог бардам танилцуулаад Оливерт тал засан мөрийг нь пад хийтэл алгадаж:
- Би их харамсаж байна, ай хөө. Чамайг ийм байдалд оруулсан нь шившгийн юм. Би хувьд ийм болно гэж огт бодоогүй. Одоо яая гэх вэ дээ гэж хэлэв.
- Ойлгож байна, Питер ээ. Чамд гомдох юм алга.
- Надаар туслуулах хэрэг гарвал...
- Одоо тусламж хэрэггүй болсон. Миний төлөө санаа бүү зовоорой.
- Чамд чин сэтгэлийн угаас амжилт хүсье.
Харьж явах замдаа Лесли тэсч чадсангүй,
- Саяын хүн юун тухай яриад байгаа юм бэ? гэж асуув.
Оливер яримаар болсноо гэнэт амаа татаж,
- Онц юмгүй. Явцгаая гэлээ.

* * *

Лесли Лексингтоны Брендиуайн хороололд нэг өрөө цэвэрхэн байранд суудаг байв. Оливер Леслийг орцын нь дэргэд хүргэж егөөд шийдэж ядсан байдалтай:
- Лесли, танай товчоо надаас бараг юу ч аваагүйг ойлгож байна. Үнэнийг хэлэхэд та цагаа ямар ч ашиггүй дэмий үржээ. Хоёул одоо салахын мэнд мэдээд энэ бүхнийг бүрмөсөн мартаж орхисон нь шулуун байх гэхэд нь бүсгүй,
- Үгүй шүү! Та замын хугаст зогсох эрхгүй. Бид ямар нэг арга олно. Бүгд бүтэмжтэй сайхан болно, хараад байгаарай! гэж өөрийн эрхгүй халуун цогтой өгүүлэв. Оливер өөдөөс нь анхааралтай ажиглан ширтээд,
- Та яасан ч ялгаа юу байх вэ гэж бодохгүй байгаа юм уу? гэв.
“Би энэ асуудлыг хэтэрхий их учир холбогдолтой гэж бодоод байх шиг. Мэдээтэй байгаарай, Лесли! Энэ янзаараа бол чи өөрийгөө мэдэгдэх нь байна шүү” гэж Лесли дотроо бодоод,
- Тэр тиймээ. Санаандгүй байж байтал аяндаа ийм болчихлоо гэж тайван өгүүлэв.
Хоёул дээшээ гарч, бүр хаалганы дэргэд очсон хойноо Лесли нэгэнтээ гүнзгий амьсгаа аваад ус руу үсрэн орохын өмнө зүрхээ чангалж байгаа юм шиг,
- Манайхаар орохгүй юу? гэв.
Оливер удаан дуугүй байсны эцэст толгой дохив.
Лесли сүүлд нь чухам хэн нь эхэлснийг огт ойлгохгүй байлаа. Гагцхүү хоёул яаран сандран бие биеийнхээ хувцсыг тайчин тэврэлдэж авснаа л санаж байв. Тэр хоёрын учрал балар эртний зэрлэг хүмүүс л ингэдэг байсан болов уу гэмээр тэсч ядсан хүсэл тачаалаар дүүрэн байснаа удалгүй жаахан зөөлөрсөн ч ухаан балартмаар энхрий янаг байв. Энэ ертөнцтэй хамт үүсээд эрт дээр үеэс нааш уламжилж ирсэн тамир тэнхээ алдуулам нэгэн жигд хэмнэл... Лесли урьд өмнө хэзээ ч ийм цэнгэлийн манлайг эдэлж байсангүй...
Хоёул энэ нэгэн шөнийг хамт өнгөрүүлэв. Ид шидийн увдис шингэсэн гайхамшигтай шөнө! Оливер ханах цадахыг мэдэхгүй бүсгүйг дахин дахин өдөж, авахын дайтай авч, өгөхийн дайтай өгч байв. Араатан юмаа. Ангийн олзоо савартаа оруулж, хумсаа шигтгэж авсан зэрлэг догшин араатан юм.
“Ай тэнгэр минь, би өөрөө бас адгуус мал шиг болоод байна” гэж Лесли тэр шөнө жаргалдаа ташууран ухаантай, ухаангүйн хооронд үглэж байв...
Өглөө нь шарсан өндөг, тост, гахайн мах, жүржийн шүүсээр цайлж байхдаа Лесли,
- Баасан гарагт Грин-Ривер-лейкэд зугаалга болно. Тэнд их олон хүн цугларна. Би чамайг тэнд үг хэлүүлэхээр ярьж тохирохыг хичээе. Бид радиогоор үг хэлэх цаг авч, энэ тухай аль болох олон хүнд мэдүүлэхийг бодъё. Тэгвэл... гэсэнд Оливер үгийг нь тасалж,
- Лесли! Надад мөнгө байхгүй шүү дээ гэхэд нь
- Үүнд санаа зовсны хэрэггүй. Манай товчоо даана гэж Лесли баясгалантай өгүүлэв.
Жимийг илт найдлагагүй зүйлд ганц улаан мөнгө зарахаасаа өмнө боож үхэх хүн гэдгийг бүсгүй сайн мэдэж байлаа. Яах вэ, Лесли өөрийнхөө мөнгөөр аргална. Тэгээд Бейлид Расселын талын нэг хүний хандив өргөсөн мөнгө гэж хэлнэ. Энэ нь яг үнэн үг байх юм чинь. Лесли Оливерт туслахын тулд юугаа ч хайрлахгүй.
Зугаалгад хоёр зуугаад хүн ирж, Оливер үнэнхүү гялалзсан сайхан үг хэллээ.
Манай орны сонгуулийн насны хүн ардын дөнгөж тэн хагас нь сонгуулийн хэсэг дээр очдог. Манай сонгогчдын тавь хүрэхгүй хувь нь саналаа өгдөг нь дэлхий дээр хамгийн доод хэмжээ юм. Бий болсон байдлыг өөрчилье гэвэл бүх зүйл та нараас шалтгаална гэдгийг санаж байгаарай. Сонгуульд оролцоно гэдэг чинь журамт үүрэг гэхээсээ илүү нэр төрийн хэрэг юм шүү. Зөвхөн жинхэнэ эх орончдод олддог давуу эрх! Сонгуулийн өдөр ойртлоо. Та нар миний төлөө саналаа өгнө үү, миний өрсөлдөгчийн төлөө саналаа өгнө үү, тэр хамаагүй. Хамгийн гол нь та нар сонгуульд оролцох хэрэгтэй гэж ярихад нь цугласан хүмүүс алга ташиж, уухайлан угтжээ.


Top
   
PostPosted: Jun.27.16 10:49 am 
Offline
Дархан Гишvvн
Дархан Гишvvн
User avatar

Joined: Apr.24.12 1:04 pm
Posts: 208
Оливерыг олны өмнө аль болох олон үзэгддэг болгохын тулд Лесли чадах бүхнээ хийж байлаа. Оливер хүүхдийн эмнэлэг.шинэ гүүр нээхэд улаан туузыг нь огтолж, эмэгтэйчүүдийн клуб, үйлдвэрчний эвлэлийн байгууллагын хурал, өглөг буяны үдэшлэгт оролцож, өндөр настныг асрах газар очиж байв. Гэтэл түүний нэр хүндийн үзүүлэлт буурсаар байв. Гэвч Оливер гуньж гутарсан шинжгүй зоригтой байж, бас Леслитэй уулзах цаг зав гаргадаг байлаа. Тэр хоёр Трайенгли-паркаар хуучин цагийн тэрэгтэй явж, зах дээгүүр тэнэж, “А-ля Люси” ресторанд оройн хоол идэж цагийг зугаатай сайхан өнгөрүүлж байв. Оливер хаврын баяр, бусад баяр ёслолын үеэр Леслид цэцэг бэлэглэж, автоматаар хариулах аппаратад нь: “Хайрт минь, чи хаа байна вэ? Би чинь чамайгаа санаад л, санаад л байна”, “Би чиний автоматаар хариулах аппаратад ухаангүй дурлажээ. Дуу нь хэчнээн хүсэл бадруулах өнгө аястай байдгийг төсөөлөхөд бэрх!”, “Миний бодоход ийм баяр жаргалтай байна гэдэг эвгүй юм. Би чамдаа хайртай. Халуун хайртай” гэх мэтийн халуун цогтой үг бичүүлж үлдээдэг байв.
Оливер өөрийг нь хаашаа дагуулж явсан ч Леслид ялгаагүй байлаа. Хамт л байж байвал болоо. Рассел-Фок голоор салаар уруудсан нь хамгийн их сэтгэл догдлом адал явдлын нэг болжээ. Аялал нь овоо аятайхан эхэлж, сайн сайхан дуусмаар байснаа гол уулын бэлийг ороон асар том гогцоо үүсгэж урссан тэр газар хүрээд болохоо байв. Том том үхэр чулуу хэдэн арван боргио үүсгэсний зарим нь аминд аюултай байлаа. Боргионы хоорондын зай салын уртаас илүүгүй, тэгээд унах бүрдээ улам улам өндрөөс унаж байв. Таван фут.. найман... арван фут... Аялал гурван цаг хагас үргэлжлэв. Лесли, Оливер хоёр усан хулгана болтлоо нороод голын хөвөөн дээр гарч ирэхдээ амьд мэнд үлдэцгээсэндээ баярлаж байлаа.
Тэр хоёр бие биеэсээ салж чадахгүй, хүсэл тачаал нь улам улам бадран байлаа. Эзэнгүй орхигдсон овоохойд, ой модонд, Оливерын машины арын суудал дээр гэх шиг хоёулхнаа үлдсэн газар болгондоо үүл борооны хэрэг үүсгэн цэнгэж байв...
Намрын нэгэн орой Оливер Лексингтоны ойролцоох Версаль хэмээх жижигхэн хотод байдаг бага шиг хөөрхөн байшиндаа хоол хийж байв. Оливер тэр орой халуун шүүгээнд битүү жигнэсэн давтмал мах соё сүмстэй, шарсан төмс, шанцай, гайхалтай сайхан улаан дарс ширээн дээр тавихаар бэлтгэж байжээ. Лесли түүнд наалдан эрхэлж,
- Чи дээд зэргийн тогооч юм байна. Ер нь чи юу барьж авсан юм болгоноо дээд зэргийн сайн хийх юмаа гэсэнд,
- Баярлалаа, хонгор минь. Ингэхэд чамд зориулж нэг сонин юм бэлтгэсэн. Чи амтыг нь үзээрэй гэж Оливер хайш хэрэг бөвтнөөд хэдэн минутын дараа тунгалаг шингэн цалгилсан жижиг шилэн сав авчирч,
- Үүнийг уу гэв.
- Юу юм бэ?
- “Онгодын охь” гэж байдгийг дуулсан уу?
- Юу “дуулсан уу?” гэж. Би чинь сүүлийн үед үргэлжийн цагт онгодтой байгаа.
- Үгүй дээ, хонгор чинь. Энэ бол шинэ гарсан мансууруулах бодис. “Онгодын охь” гэдэг юм. Дур хүсэл бадраахдаа гайхалтай юм гэсэн гэхэд нь Лесли хөмсөг зангидан,
- Хайрт минь чамд дур хүсэл бадраах эмийн хэрэг юу байгаа юм бэ? Энэ чинь бидэнд огт хэрэггүй! Энэ ямар муухай эд байгаа юм, яаж нөлөөлдөг юм, хэн мэдэх билээ? гээд хэсэг түдсэнээ:
- Чи үүнийг олон хэрэглэдэг үү? гэсэнд Оливер инээд алдаж,
- Үнэнийг хэлэхэд анх үзэх гэж байна. Тайвшир, хайрт минь. Инээмсэглэ. Нэг найз маань үүнийг надад өгөөд туршиж үз гэсэн юм гэв.
- Хэрэггүй биз дээ. Наадахаа хаяж орхивол дээр. За юу?
- Нэгэнт чи хая гэж байгаагаас хойш тэгье гээд нөгөө шилэн савтай юмаа аваад ариун цэврийн өрөөнд орж, төдөлгүй тосгуурт ус буулгаж байгаа чимээ сонсогдлоо. Оливер нүүр дүүрэн инээмсэглэн орж ирээд,
- За ингээд зүйл дууслаа. Надад хэрэгтэй юм бүхэн, бас тэгээд ийм гоё баглаа боодолтойгоо байж байхад энэ шилтэй “онгодын охиор" яах билээ гээд Леслийг тэврэн авч эргэв.
Лесли хайр дурлалын олон роман уншиж, хэдэн зуун дуу сонссон билээ. Тэр бүхнийг үнэмшихийн аргагүй ташуурам бодит байдалтай жишихэд юу ч биш байжээ. Песли уг нь утга уянгын зохиолыг зүрх хөөрүү тэнэгүүдийн толгойг эргүүлэх биелшгүй хоосон мөрөөдөл, сэтгэл уяруулах төдий балай зүйл гэж бодож байсан сан. Хэчнээн их эндүүрч байснаа одоо л ойлгов. Өнөд мөнхийг баяр цэнгэл эхэлсэн юм шиг энэ хорвоо солонгын таван өнгөөр гялалзлаа. Сайхан сэтгэлт илбэчний ид шидийн саваа эдүгээ хүртэл Леслийн өөрийгөө зориут санаатайгаар тумлайдаж байсан уйтгартай бор саарал өлгийг задлав. Тэр сайхан сэтгэлт илбэчний нэр нь Оливер Рассел.
Бямба гаргийн орой Оливер, Лесли хоёр Брейкс- Интерстейт-паркаар зугаалж, үзэсгэлэнт байгалийн дунд жаргалаа эдэлцгээж байлаа. Намрын сүүлчийн цэцэг цэцэглэж, модны шар навчис чимээ чимээгүйхэн нисэн унана.
- Би энэ замаар урьд явж үзээгүй юм байна гэж Леслийг хэлэхэд,
- Чамд лав аятайхан санагдах байх гэж Оливер хариулав.
Өмнө зам огцом тохойрон эргэсэн байв. Лесли нэгэн гүвээг тойрч очоод гайхан балмагдаж зог тусав. Юу вэ гэвэл замын голд гадас хатгаж, түүнд: “Лесли чи надтай ханилан суух уу?” гэж ялимгүй ташуу бичсэн бичиг хадсан байжээ.
Бүсгүйн зүрх цээжиндээ багтаж ядан булгилж, үг дуу гарах сөгөөгүй болоод Оливер тийш эргэж харав. Цаадах нь бүсгүйг чанга тэврэн таалаад,
- За чи зөвшөөрөх үү? гэв.
Энэ дэлхий дээр ийм аз жаргал гэж байдаг аа, бас! Лесли Оливерын нуруугаар хоёр гараа зөрүүлэн байдаг чадлаараа чанга тэврээд,
- Зөвшөөрнөө, хонгор минь, зөвшөөрөлгүй яах вэ! гэсэнд,
- Чамайг муж улсын захирагчийн гэргий болно гэж амлаж чадахгүй. Гэсэн ч би чинь гайгүй сайн өмгөөлөгч шүү! гэхэд нь,
- Энэ чинь надад бүрэн хангалттай гэж Лесли шивгэнээд биед нь наалдан эрхлэв.
Хэд хоногийн дараа Леслийг урьд болзсон ёсоор Оливертой оройн хоол идэхээр хувцсаа сольж байтал утас дуугарав.
- Хайрт минь, тоогүй юм болоод байна. Чамд муу мэдээ дуулгахаас. Яаралтай ажил гараад байна. Хамт хооллож чадахгүй нээ. Намайг уучлах уу? гэж Оливерыг асуухад нь,
- Уучлахаас биш яах билээ дээ гэж Лесли шүүрс алдан хариулав.
Маргааш нь “Стейт жорнели" гүйлгэн үзэж байтал КЕНТАККИ голоос нэгэн эмэгтэйн цогцос олдов. гэсэн нэг муухай ёозгүй гарчиг тааралдлаа. Бүсгүй гайхан тэр тэмдэглэлийг дуустал нь уншлаа:
"Өнөө өглөө эрт цагдаа нар Лексингтоноос зүүн тийш арваад миль зайтай газар Кентакки голоос залуу эмэгтэйн нүцгэн цогцос татаж гаргав. Золгүй бүсгүй хориод настай бололтой. Байцаагч тэр бүсгүйн амь үрэгдсэн шалтгааныг тодорхойлон тогтоохын тулд задалж шинжлэхийг тушаасан байна...”
Леслийн бие зарсхийв. Ийм бага залуугаараа үхэх гэж Тэр бүсгүй найз залуутай байсан болов уу? Эсвэл нөхөртэй байсан юм уу? Би өөрөө энх мэнд, аз жаргалтай, янаг хайрт хүнтэй гэж бодоход юутай сайхан бэ!


Top
   
PostPosted: Jun.27.16 10:52 am 
Offline
Дархан Гишvvн
Дархан Гишvvн
User avatar

Joined: Apr.24.12 1:04 pm
Posts: 208
* * *

Лексингтон хотынхон удахгүй болох хуримын тухай ярихаас өөр ярих юмгүй болсон шиг байв. Аливаа жижиг хотын нэгэн адил энд шинэ мэдээ агшин зуур хэн бүхэнд илэрхий болдог агаад түүнээс гадна Оливер Рассел энэ хотдоо алдар хүндтэй хүн гэж тооцогддог байжээ. Энэ хосыг хараад нүд салгахын аргагүй. Хар үстэй цэвэрхэн төрсөн Оливер, хажууд нь алтан шаргал үстэй, голшиг сайхан биетэй, үлгэрийн дагина шиг үзэсгэлэн төгс Лесли. Шинэ мэдээ маш түргэн тарав.
- Цаад хүн чинь ямар их аз таарсныг ухаарч байгаа болов уу? гэж эзэн Жим Бейлийн бөвтнөхөд,
- Бид хоёрын хоёулангийн маань аз таарсан юм гэж Лесли инээмсэглэн хариулав.
- Та хоёр эндээс оргож, нууцаар гэрлэх гэж байгаа юм уу?
- Үгүй. Оливер бүх юмыг зохих ёсоор нь хийх бодолтой байгаа. Калвери-Чейпл сүмд ураг барилдах ёслолоо хийнэ.
- Тэр баяртай сайхан үйл явдал чинь хэзээ болох юм бэ?
- Бүтэн хагас сарын дараа.
“Стейт жорнелийн” ээлжит дугаарт сурвалжлагчийн бичсэн тэмдэглэлийг үзвэл: “Живж үхсэн эмэгтэй шүүхийн нарийн бичгийн дарга Лайза Бернетт байсныг танин тогтоожээ. Задалж шинжлэхэд тэр бүсгүй “Онгодын охь” гэдэг хуулиар хориглосон онц хүчтэй шингэн мансууруулах бодисын тунг хэтрүүлэн хэрэглэснээс амь үрэгдсэн нь тодорхой болов” гэжээ.
“Онгодын охь” гэдэг шингэн. Лесли Оливертой хамт өнгөрүүлсэн тэр нэгэн оройг нэхэн санав. Ай Тэнгэр минь, Оливерыг ятгаж байгаад тэр муухай юмыг нь асгуулсан минь яасан их аз вэ!
Дараагийн сард нь хуримд бэлтгэх гээд бөөн хөл болж өнгөрөв. Хичнээн их ажил амжуулах хэрэгтэй байна вэ! Хоёр зуун урилга явуулах хэрэгтэй. Хуримын найз бүсгүй чүүдийн хувцсыг сонгож олох хэрэгтэй. Хоолны цэс зохиох хэрэгтэй. Инжийн юм бодох хэрэгтэй. Лесли хуримынхаа хувцсыг Николасвилль-роудын “Фейетт Молл” дэлгүүрээс худалдаж авсан байна. Шал шүргэсэн урт хормойтой, өргөн банзалтай даашинз, өнгө нийцсэн өндөр өсгийтэй туфли, урт бээлий.
Оливер цайны хар пиджак, судалтай өмд, саарал хантааз, цасан цагаан цамц, өргөн зангиа захиалж, хамт ажилладаг өмгөөлөгчөө дагалдах хүн болохыг хүсэв.
- Ашгүй нэг юм бүх зүйл бэлэн боллоо. Би хуримын хүлээн авалтын тухай ярьж тохирсон. Үгийн далимд хэлэхэд бараг бүгдээр урилгыг хүлээж авсан шүү гэж Оливерыг нэгэн сайхан өдөр сэтгэл нь амарсан янзтай санаа алдан өгүүлэхэд Лесли жихүүцсэн юм шиг давхийн цочиж,
- Энэ сүүлийн хэд хоногийг яаж тэсдэг юм билээ, бүү мэд гэжээ.
Пүрэв гарагт, хурим хийхээс долоо хоногийн өмнө Оливер Леслийн гэрт давхиж ирээд,
- Ээ чөтгөр алгад. Хонгор минь, бүр нэг эвгүй юм болж, миний үйлчлүүлэгч нэг хүнд бөөн гай тохиолджээ. Парист нисэх онгоцоор очиж бүх асуудлыг нь зохицуулах хэрэгтэй боллоо гэв.
- Парис аа? Тэнд очоод хир удах юм бэ?
- Хоёр-гурав юм уу, хамгийн ихдээ дөрөв хонох байх.
Бидэнд бас ч нэлээн цаг байна.
- Нисэгчийг нь битгий онгир гэж гуйгаарай.
- Тэгнэ гэж амлая.
Оливерыг явсны дараа Лесли сонин авч, нөгөө Золтер гэгчийн зурхайн зурлагыг залхуурсан янзтай гүйлгэж харвал: “Арслан (долоодугаар сарын 23-наймдугаар сарын 22). Өнөөдөр төлөвлөгөөгөө битгий өөрчлөөрэй гэж зөвлөе. Осолтой юм хийж эрсдэлд орох юм бол өөрийгөө ноцтой бэрхшээлд учруулна гэсэн үг” гэжээ. Тод хар үсгээр хэвлэсэн энэ мөрүүдийг уншаад Леслийн зүрх шимшрэв. Оливерт утасдаж, явахыгаа ядаж ганц хоногоор хойшлуулаач гэж гуйх юмсан гэхээс тэсэж ядан байлаа. Энэ ч шал балай юм. Нэг муу тэнэг зурхайн зурлагаас болж галзуурах гэж үү? Яамай байгаа даа!
Даваа гараг гэхэд Лесли бүр нэг тарчилж гүйцлээ. Оливероос огт сураг танаг байдаггүй. Контор руу нь утасдахад мэдэх хүн алга байлаа. Мягмар гарагт Лесли сэтгэл нь тогтож ядан өрөөн дотуураа өөд сөөргөө хөлхөж байв. Тэр шөнийг бараг цурам хийлгүй хоноод аргагүй нойрт дарагдан хэсэг зүүрмэглэж байтал тэр даруйхан утасны хонх чихэнд чийртэй хангинав. Лесли огцомхон өндийж, нүд аниастай чигээрээ, шөнийн ширээн дээрх утасны харилцуурыг тэмтэрлээ. Ай Тэнгэрийн минь аврал. Ашгүй Оливер мөн байх. Сая нэг санаа аваа юу даа. Хэл мэдээ өгөхгүй зовоож алах шахсаны нь төлөө сайн загнавал таарах сан. За одоо энэ тийм чухал биш. Лесли харилцуурыг салгалан барьж,
- Оливер уу?.. гэлээ.
Харилцуурт танихгүй эр хүн:
- Та Лесли Стюарт уу? гэх сонстоход бүсгүйн ар нуруу руу хүйтэн ус асгах мэт болж,
- Энэ... та хэн бэ гэв.
- Би Ассошиэйтед Прессийн Ээл Тауэрс байна. Телетайпаар дөнгөж саяхан сонирхолтой мэдээ ирлээ, мисс Стюарт аа. Тэгээд бид болсон явдлын талаар таны саналыг сонсох гэсэн юм.
Нэг аймшигтай юм болсон байх. Оливер амь үрэгджээ дээ.
- Мисс Стюарт та миний үгийг сонсож байна уу? гэхэд нь бүсгүй,
- Сонсож байна гэж арайхийн дуугарав.
- Бид таны саналыг сонсож болох уу?
- Санал аа?
- Оливөр Рассел сенатын гишүүн Тодд Дэвисийн охин той гэрлэх болсон тухайд.
Өрөө нь нүдний өмнүүр эргэлдэж, бүсгүй муурч унахгүйн тулд нүдээ анив.
Мистер Рассел та хоёр ханилан суух гэж ярьж тохирсон байх аа, тийм үү? Энэ асуудлын талаар бид таны саналыг ... гэхэд Лесли үг хэлэх сөгөөгүй болж, хамаг бие нь чулуу шиг хөшиж орхив.
- Мисс Стюарт аа!
Бүсгүйн хэл амандаа арайхийн хөдөлж,
- Тийм. Би... би тэдэнд аз жаргалыг хүсэж байна гэж дуу гараад харилцуурыг тавилаа.
Энэ лав хар дарсан муухай зүүд байх. Одоо сэрэхэд юм бүхэн хуучин хэвээрээ байж байх биз... Үгүй юмаа, Лесли унтаагүй байна. Түүнийг хайртай хүн нь дахиад хаяжээ. Энэхэн богино насанд нь хоёр дахь удаа.
"Аав чинь эргэж ирэхгүй”.
Лесли зүүдэн өвчтэй хүн шиг халуун усны өрөөнд өөрийн эрхгүй салгалан орж, толинд үхсэн хүнийх шиг зэвхий цагаан болсон царайгаа харав.
"Телетайпаар дөнгөж саяхан сонирхолтой мэдээ ирлээ". Оливер өөр хүүхэнтэй гэрлэжээ. Яагаад тэр вэ? Лесли түүнд ямар гэм хийсэн юм бэ? Сэтгэлээ хувиргасан зүйл бий юу? Бүсгүй сэтгэлийнхээ гүнд Оливерыг ёстой нэг хүний мөсгүй урвагч юм байна гэдгийг ойлгож байлаа.
Оливер өөрийг нь үүрд хаяад явжээ. Одоо яаж амьд явах вэ?
Зар сурталчилгааны товчооныхон Леслийг хараад сэтгэл зовнин нүд далдирцгаав. Леслийг Жим Бейлийн дэргэд шулуухан явж очиход цаадах нь эвгүйрхэн хавьчигдаж,
- Лесли та өнөөдөр ирсний хэрэггүй байсан юм. Гэртээ хариад жаахан амарвал яасан юм бэ... гэхэд нь Лесли цээж дүүрэн амьсгаа аваад,
- Үгүй, зүгээр. Танд баярлалаа. Надад санаа зовсны хэрэггүй гэв.


Top
   
PostPosted: Jun.27.16 11:10 am 
Offline
Дархан Гишvvн
Дархан Гишvvн
User avatar

Joined: Apr.24.12 1:04 pm
Posts: 208
* * *

Парист болсон хуримыг сонинууд, телевиз радиогийн нэвтрүүлгээр маш нарийн тодорхой мэдээлж байв. Сенатын гишүүн Тодд Дэвис муж улсдаа хамгийн нэр нөлөөтэй хүн болох нь дамжиггүй. Тийм болохоор охинтой нь суух гэж гоо үзэсгэлэнт Леслийг хаясан Оливер Расселын янаг амрагийн явдлын түүх энэ долоо хоногийн дуулиант явдал болсон нь мэдээж. Леслийн ажлын өрөөний утас зогсоо чөлөөгүй хангинаж байлаа.
- “Курьер жорнөлээс” ярьж байна, мисс Стюарт аа. Та ... энэ тухай саналаа хэлнэ үү...
- Болно л доо. Надад Оливер Расселын аз жаргалын төлөө сэтгэл догдлохоос өөр зүйл байхгүй.
- Та хоёр гэрлэх гэж...
- Бид гэрлэсэн бол алдаа болох байсан юм. Оливер надтай танилцахаасаа бүр өмнө Сенатын гишүүн Дэвисийн охинтой холбоотой байсан юм билээ. Надад гомдох зүйл огт байхгүй, тэр хоёрыг эв найртай, энх жаргалтай амьдрах болтугай гэж хүсэж байна.
- Франкфортын “Стейт жорнелээс” ярьж байна... гэх мэтээр асууж шалгаагаад амар заяа үзүүлэхгүй байлаа.
Лексингтоныхны нэг хагас нь Леслийг өрөвдөж, нөгөө хагас нь тавлан бахаа хангаж байх шиг санагдана. Леслийн очсон газар болгон хүмүүс юм ярьж байснаа яаран тасалж, явсных нь дараа араас нь удаан шивгэнэлдэж байлаа. Лесли сэтгэлийнхээ хөдлөлийг хэнд ч ил мэдэгдэхгүй гэж бүр нэг хатуу шийдсэн байжээ.
- Та түүнд яах гэж өөрийгөө ийм муухай чадах боломж олгосон юм бэ...
- Хэрэв та хэн нэг хүнд үнэн сэтгэлээсээ хайртай бол түүнд сайн сайхныг хүсэх учиртай. Оливер Рассел бол энэ дэлхий дээр хамгийн сайн хүн. Жаргалтай байх зураг ерөөлтэй байх гэж Лесли бат хатуу хариулдаг байв.
Лесли хуримдаа урьсан бүх хүмүүст уучлал гуйсан ил захидал илгээж, авсан бэлгүүдээ буцааж өгчээ.
Лесли нэгэнтээ Оливерыг утасдах болов уу хэмээн хүсэн хүлээж, нөгөө талаар тэгэх вий гэж айж байгаад утасдахад нь ихэд сандран мэгдэж шившиг болов. Хайрт хүнийхээ танил дууг сонсоод сэтгэл нь аймаар их донсол сон учир бүсгүйн амьсгаа бөглөрөх шахав.
- Лесли... Би хэлэх үгээ олохгүй байна.
- Үнэн юм уу?
- Үнэн.
- Үнэн юм бол юу ярих вэ дээ?
- Чухам юу болсныг чамд учирлаж хэлэх гэсэн юм. Чи бид хоёрыг уулзахаас өмнө Жаан бид хоёр ханилан суухаар бараг болзож тохироод байсан юм. Түүнтэй эргэж уулзаад би... би түүнд хайртай хэвээр байгаагаа ойлгосон.
- Ойлгож байна, Оливер оо. Баяртай.
Таван минутын дараа нарийн бичиг нь утасдаж,
- Тантай нэг хүн ярья гэж байна, мисс Стюарт аа. Нэгдүгээр шугам гэв.
- Би хэнтэй ч ярих хүсэл алга...
- Сенатын гишүүн Дэвис.
Шинэ гэрлэсэн бүсгүйн эцэг байж. Надаар яах гэсэн хүн юм бол? Лесли унтууцан харилцуурыг авсанд,
- Мисс Стюарт уу? хэмээн нүдэнд үл үзэгдэх, өмнөд нутгийн аялга ихтэй хүн асуух сонстов.
- Таныг сонсож байна.
- Би сенатын гишүүн Дэвис байна. Та бид хоёулхнаа уулзаж ярилцвал зүгээр гэж бодож байна гэхэд нь Лесли шийдэж ядан,
- Сенатын гишүүн гуай... гэж эхэлтэл
- Нэг цагийн дараа таныг авахаар очно гээд харил цуурт богинохон дүнгэнэх сонстов.
Яг нэг цагийн дараа байшингийн дэргэд урт машин давхиж ирээд жолооч нь машинаасаа бууж, Леслийг хүндэтгэн хаалгыг нь онгойлгож өгөв. Сенатын гишүүн Дэвис арын суудал дээр сууж байлаа. Өтгөн буурал үстэй, нямбай зассан жижигхэн живэр саналтай, аргагүй л цаанаа нэг намбатай эр байв. Өрх гэрийн тэргүүн, төрийн зүтгэлтэн хүний шинжтэй. Сенатын гишүүн одоо намар болоод байхад хүртэл цасан цагаан костюм өмссөн нь түүний таних тэмдэг, нэрийн хуудас мэт санагдах агаад итали сүрлээр хийсэн өргөн хүрээтэй бүрх малгай өмсжээ. Ямар нэг ид шидийн хүчээр өнгөрсөн зуунаас өнөөгийн үед хүрээд ирсэн өмнөд нутгийн ёс журамтай эрийн сонгодог дүр юмаа. Леслийн хажуудаа суухыг хүлээж байгаад,
- Та их сайхан хүүхэн юм байна гэхэд нь,
- Баярлалаа гэж бүсгүй хүйтэн хөндийхөн дуугарав. Машин хөдөллөө.
- Би таны зөвхөн гадаад өнгө үзэсгэлэнг хэлсэн юм биш, мисс Стюарт аа. Энэ туйлын эвгүй нөхцөл байдлын дунд таны биеэ авч явж байгаа зан байдал их нэр төртэй байсныг би сүүлийн хэд хоног олон удаа сонслоо. Уг нь та сэтгэлийн их зовлон эдэлж байгаа байж таарна. Энэ явдлыг үнэн гэж би өөрөө итгэж ядаж байсан юм гээд сенатын гишүүн дэлбэртлээ уурлаж байгаа янзтай байв.
- Ай тэнгэр, одоо цагт ёс журамтай хүн байхгүй болсон юм уу? Ёс суртахууны зарчим гэх мэтийн ойлголт хаачдаг байна? Үнэнийг хэлэхэд тиймэрхүү юм хийж зүрхэлсэн хүнийг бодохоос ой гутмаар байна. Тиймэрхүү хүнийг эр нөхрөө болгохоор шийдсэн охиноо алмаар байна. Миний охин тэгсэн байна шүү гэж бодохоос би өөрөө ямар нэг хэмжээгээр буруутай юм шг санагдаад болдоггүй. Ёстой нэг таарсан хоёр бие биеэ олсон нь энэ байх!


Top
   
PostPosted: Jun.27.16 11:11 am 
Offline
Дархан Гишvvн
Дархан Гишvvн
User avatar

Joined: Apr.24.12 1:04 pm
Posts: 208
Сенатын гишүүн нударга зангидаж, жигшин зэвүүцсэндээ амьсгаа нь давхцан байв. Хоёул нэг хэсэг дуугүй байлаа. Эцэст нь Лесли зориглон ам нээж,
- Би Оливерыг мэднэ. Намайг тэгтлээ гомдооё гэж бодоогүй байх. Одоо өнгөрчээ, харамсаад ч яах билээ. Ийм юм болох зураг ерөөлтэй юм байлгүй. Би түүнээс юу ч горьдохгүй. Оливер сайн сайхан явах заяатай хүн. Би замд нь саад тотгор болохыг хүсэхгүй гэв.
Сенатын гишүүн бүсгүйг анхааралтай шинжин харж, гайхан толгой сэгсрээд,
- Таныг ийм ариун журамт сэтгэл гаргана хэмээн бодоогүй. Та үнэхээр ер бишийн эмэнтэй юмаа гэв.
Машин зогсоход Лесли цонхоор нь харав. Тэд Лексингтоны дүүргийн зуу гаруй морин завод байдаг Кентукки-Хорс-Сентр гэдэг газар, Парис-Пайкад хүрээд ирсэн байжээ. Хамгийн том том морин завод нь сенатын гишүүн Дэвисийнх аж. Тэнгэрийн хаяа хүртэл нүдний хараа сунгаж үл хүрэх газар өдий төдий банзан хашаа, тойруулан улаан тэг татсан паддокууд, адуунчыжүчээ, салхинд халиуран долгиолох хиаг өвстэй нуга цэлийнэ...
Лесли, сенатын гишүүн хоёр машинаас буугаад уралдааны тойруулгын тэнд очиж, дүүхэлзсэн сайхан амьтдыг харан нүд хужирлаж хэсэг зогсов. Дэвисийн ярих нь,
- Би үтэл жирийн хүн. Энэ нь жаахан этгээд хачин сонстож байгаа байх. Уг нь бол үнэндээ тийм байгаа юм. Би энд төрж өссөн, энэ төрж өссөн нутаг усандаа насыг элээнэ гэж бодож байсан. Энэ дэлхий дээр үүн шиг сайхан газар байхгүй. Мисс Стюарт та эргэн тойрныг сайн хар. Намайг төрсөн нутгаасаа явахыг хүсээгүйн төлөө зэмлэж болох уу даа? Их зохиолч Марк Твен нэгэн удаа энэ ертөнцийг мөхөхийн цагт Кентаккид байхыг хүсэх сэн, учир нь эндхийн ард иргэд бусад соёл иргэншилт газраас хорин жилээр хоцорч явдаг гэж хэлсэн байдаг нь учиртай. Би аргагүйн эрхээр энэ насныхаа тэн хагасыг Вашингтонд өнгөрүүлэх хэрэгтэй болсон, би тэр хотыг үзэн яддаг юм гэлээ.
- Тэгвэл танд энэ бүхэн ямар хэрэгтэй юм бэ?
- Журамт үүрэг, өөрийн биед хүлээсэн үүрэг гэх мэтийн ойлголт байдаг. Манай ард түмэн намайг сенатад сонгож явуулсан. Тэгээд би сонгогчдын итгэлийг алдаагүй байгаа цагт эрвийх дэрвийхээрээ хичээж, аль чадахыгаа хийх хэрэгтэй болж байна... гэснээ сенатын гишүүн ярианыхаа сэдвийг огцомхон өөрчилж,
- Таны ёс журамтайг бахдан баярлаж байгаагаа хэлэх үг олдохгүй байна. Та өөгүй сайхан зан байдалтай байлаа. Тэр сурвалжлагч нэртэй галзуу нохдод яс хаяж өгсөн бол ямар гээчийн муухай хэрүүл шуугиан дэгдэх байсныг та төсөөлөхгүй байгаа бололтой. Таны өршөөнгүй сэтгэл хязгааргүй юм байна. Тийм болохоор би... Товчоор хэлэхэд би танд ямар нэг янзаар талархлаа илэрхийлмээр байна гэхэд нь Лесли цэнэн болгоомжлов.
- Та нэг тийшээ түр явж, хэсэг амарч, гадаад оронд очиж, юм үзэж нүд тайлахыг хүсэж болох юм. Хэрэв тэгвэл би мэдээжээр... тусалж болох юм.
- Хэрэггүй дээ.
- Би зүгээр...
- Мэдэж байна... Би танай охиныг танихгүй, сенатын гишүүн Дэвис ээ. Гэхдээ нэгэнт Оливер түүнд дурласныг бодоход үнэхээр сайн хүн байж таарна. Тэр хоёрыг аз жаргалтай байх болов уу гэж найдаж байна.
- Тэднийг наашаа буцаж ирнэ гэж танд хэлээгүй байх. Гэрлэх энгийн ёслолыг Парист хийсэн. Манай Жаан Лексингтонд ирээд сүмд ураг барилдах ёслол хийх юм гэнэ лээ.
Леслийн зүрх рүү бас нэг зүү шивэх нь энэ.
- Ойлгож байна. Тэр чинь танай охины дурын хэрэг. Гэд энэ тухайд сэтгэл зовох зүйл байхгүй.
- Баярлалаа.

* * *

Ураг холбох ёслол долоо хоногийн дараа Калвери-Чейпл сүмд болов. Лесли, Оливер хоёрын гэрлэх ёслолоо хийж, ханийн бат журмыг сахих ам өчгөө өгөх гэж байсан гэр сүм. Сүмд хөл тавих зайгүй байлаа. Оливер, Жаан, сенатын гишүүн Дэвис гурав тахилын ширээний дэргэд, санваартны өмнө зогсож байв. Жаан Дэвис гэж цэврүү шиг үзэсгэлэн гоолиг болж ирээд эрхэмсэг зан байдалтай бүсгүй аз жаргалдаа туяаран гэрэлтэж байв.
Санваартан ураг холбох зан үйлийн үгийг ёслол төгөлдөр уншиж байв,
- Эрэгтэй, эмэгтэй хоёр хүнийг ураг барилдан гэр бүл болж, амьдралын замаар мөр зэрэгцэн яв гэж Эзэн Тэнгэр бошиг айлдсан билээ...
Сүмийн үүд онгойж, Лесли Стюарт орж ирэв. Лесли санваартны үгийг хэсэг чагнаснаа арын вандан тийш очсон боловч зогсоо хэвээр үлдэв. Санваартан үргэлжлүүлэн:
- Хэрэв энд цугласан хүмүүсийн дотор энэ хосыг гэр бүлийн ариун барилдлагаар холбож болохгүй гэсэн шалтгааныг мэддэг хүн байвал түүнийгээ одоо хэлэх юм уу эсвэл ... гээд толгойгоо өргөн Леслийг харснаа хэсэг түгдэрч,
- ...насан үүрд дуугүй байх ёстой... гэв.
Цугласан олны толгой ээлж дараалан эргэж, бүсгүйг харав. Зочид хоорондоо шивгэнэлдэн зүрх шимшрэм хэрэг явдал болно гэж хүлээж байгаа бололтой. Сүмийн дотор нэгийг хүлээсэн түгшүүрт нам гүм байдал бий болов.
Санваартан ёсыг дагаж хэдэн минут хүлээсний дараа хоолойгоо засаж эвгүйхэн ханиалгаад,
- Тийм хүн байхгүй бол Эзэн Тэнгэрээс надад соёрхсон эрхийн дагуу та хоёрыг эр нөхөр, эхнэр хэмээн зарлаж байна гэхдээ хөөрхий санваартны дууны өнгөнд илт сэтгэл амарч дотор нь онгойсон өнгө аяс мэдэгдэв.
- Шинэ гэрлэсэн бүсгүйгээ үнсэж болно.
Ариун явдалт санваартныг дахин нүдээ өргөхөд Лесли алга болсон байлаа.
Лесли Стюартын тэмдэглэлийн дэвтэрт хамгийн сүүлд бичсэн нь:
“Хайрт тэмдэглэл минь! Хурим гайхалтай сайхан боллоо. Оливерын болзоот хүүхэн нь цэврүү шиг хөөрхөн амьтан байна! Тэр бусгүй цагаан торон сүлжмэл, пүүсүүгээр хийсэн даашинз, болеро цээживч өмссөн байв. Оливер их аз жаргалтай байгаа бололтой, урьд урьдынхаас өнгөтэй цэвэрхэн харагдаж байв. Миний сэтгэл ханалаа. Одоохондоо баярлаж байг. Юу вэ гэвэл намайг хариугаа авахын цагт энэ хорвоо дээр хүн болж төрсөндөө харамсан халаглах вий” гэжээ.


Top
   
PostPosted: Jun.27.16 5:19 pm 
Offline
Асуулт Самбарын Хvндэт Харуул
User avatar

Joined: Sep.21.09 1:02 pm
Posts: 6298
Location: Энд
Баярлалаа :wd: :wd:

За нэг аймшигтай, сайтар бодож төлөвлөсөн өшөө авалт явагдах нь дээ

_________________
:wink:


Top
   
PostPosted: Jun.28.16 12:30 pm 
Offline
Өвөг Дээдсийн Сахиус Гишvvн
Өвөг Дээдсийн Сахиус Гишvvн

Joined: May.10.10 2:23 am
Posts: 713
өө муу өөдүй новш, улс төрд ороход нь хэрэг болно гэж гэрлэсэн байх даа, гүй тэгээд үнэнээ хэлээд явж болдоггүй, Лэсли минь үзүүлээд өгөөрэй, баярлалаа Цолмоон


Top
   
PostPosted: Jun.28.16 2:49 pm 
Offline
Төгөлдөр гишvvн
Төгөлдөр гишvvн

Joined: May.28.14 3:02 pm
Posts: 86
Гоё зохиол оруулж өгч байгаад маш их баярлалаа. Хариугаа яаж авах нь тун сонин байна.


Top
   
PostPosted: Jun.28.16 8:33 pm 
Offline
Дархан Гишvvн
Дархан Гишvvн
User avatar

Joined: Apr.24.12 1:04 pm
Posts: 208
Хоёрдугаар бүлэг

Чухамхүү сенатын гишүүн Тодд Дэвис л Оливер Расселтай өөрийнхөө охины гэрлэхэд тохиолдож болох бүх саад тотгорыг арилгасан байна. Тодд Дэвис бол бэлэвсэн эр бөгөөд Оклахом, Аляскад тамхины тариа лангийн газар, нүүрсний уурхай, нефтийн ордтой, Америк даяар уралдааны шилдэг сайн адуу өсгөдөг хэдэн морин заводын эзэн, олон тэрбумын хөрөнгөтэй хөлгүй баян бөгөөд сенат дахь олонхын бүлгийн удирдагч, үүний дээр Вашингтонд тав дахь хугацаанд дахин сонгогдсон Вашингтонд хамгийн их нэр нөлөө бүхий хүний нэг байжээ.
Дэвисийн амьдралын гол зарчим нь энгийн тодорхой, буянт сайн хүний ачийг хэзээ ч бүү март, хорт муу хүнийг хэзээ.ч бүү уучил гэсэн зарчим байв. Дэвис морин тойруулгын уралдааны замд хийгээд улс төрийн аль алинд ямар морь түрүүлж, хэний хүү ялж гарахыг мадаггүй мэдэж чаддаг авьяас чадалтай, тийм зөн совинтой гэж гайхуулдаг хүн бөгөөд тийм болохоор Оливер Расселийг шинэ тутам тодрон мандаж байгаа од гэж үзээд түүнд найдлагаа тавихаар шийдсэн байна. Оливер охинтой нь гэрлэж магадгүй болсон нь Тодд Дэвисийн нүднээ түүний санаа оноонд ороогүй, бас нэг нэмэлт давуу тал байсан бөгөөд тэгээд юм бүхэн санасан ёсоор сэтгэлчлэн бүтэж байтал охин Жаан нь өөрийгөө доромжлуулсан хэмээн үзэж, омог дээрэнгүй зан гарган тэнэглэж, болзоот хархүүтэйгээ нэн даруй эргэлт буцалтгүйгээр холбоогоо тасалсан юмсанж.
Оливер Расселын Лесли Стюарттай нэн удахгүй хуримлах гэж байгаа сургийг сонсоод сенатын гишүүн харамссан байна. Харамссан гэхэд ч багадна...
Сенатын гишүүн Тодд Дэвис анх ажил төрлийн ялимгүй бэрхшээлээ зохицуулах гэж Оливер Расселыг өмгөөлөгчийн нь хувьд урьж ажиллуулах үедээ танилцсан байна. Рассел бүр тэр үед Дэвист асар их сэтгэгдэл төрүүлж чаджээ. Ухаантай, эрдэм боловсролтой, цэвэрхэн төрсний дээр хэл ам хурц, хүний сэтгэлийг соронзон адил татан дагуулах хүүхэд маань нүдэнд дулаахан эр байв. Сенатын гишүүн тэгээд Оливер Расселыг урьж хамт зоог барьжээ. Ширээний ард жирийн нэг явган яриа дэлгэж суухдаа залуу өмгөөлөгч өөрийн нь үг дуугарах, дохих зангах бүрийг туйлын нарийн нягт үнэлэн цэгнэж байгаа гэж даанч нэг мэдсэнгүй.
Нэг сарын дараа Тодд Дэвис Питер Тейгерт хүн явуулж,
- Бид муж улсын ирээдүйн захирагчийг оллоо гэж хэлүүлжээ.
Питер бол ихээхэн сүсэг бишрэлтэй гэр бүлд өсөж өндийсөн төрөлхийн буурь суурьтай, Эзэн Тэнгэрээс айдаг, итгэж болох хүн байлаа. Эцэг нь түүхийн хичээл заадаг, эх нь гэр аж ахуйгаа эрхлэн хөтөлдөг, тэгээд хоёул сүмийн цуглаанд алгасалгүй очдог хүмүүс байв. Питерийг арван нэгтэй байхад эцэг эх, дүү хөвгүүнтэйгээ сууж явсан машины тоормос нь гэнэт гацаж, Питерээс бусад нь амь үрэгдэж, жаал хүү өрөөсөн нүдгүй болсон байна. Тэр өдрөөс хойш Питер хүү Эзэн Тэнгэр өөрийн үгийг хүн ардад хүргүүлэх гэж миний амийг аварсан гэж бат итгэх болжээ. Гагцхүү өсвөрийн хөвгүүний хүсэл мөрөөдөл биелэх хувьгүй байлаа. Байгаль эх түүнд туйлын ер бишийн авьяас заяасан нь Питер улс төр гэдэг ярвигтай машины нарийн оньсыг хамгийн хашир туршлагатай улс төрчөөс илүү сайн мэддэг байв. Питер сонгуулийн үед дутаж байгаа саналыг ямар янзаар хаанаас олж болохыг хамраараа шиншилж мэддэг, сонгогч нар чухам ямар үг сонсохыг хүсэж, юунаас жигшин зугтаж байгааг зөн совингоороо ойлгодог байв. Хамгийн гол нь сенатын гишүүн бас энэ хүнийг араас гэтэн ирж хутгалах болов уу гэж айх зүйлгүй бүрэн итгэж болох хүн гэж үздэг нь бүр илүү чухал байв. Питер бол хүнийг биедээ татаж чаддаг онцгой маягийн хүн байв. Нүднээсээ салгадаггүй хар боолт нь түүнийг хүний сэтгэл татах байдалтай болгодгийг хачирхмаар. Гэвч Питер өөрөө эмэгтэйчүүдийг тоож анхаарахгүй байх шиг санагддаг. Питер Тейгерийн хувьд энэ дэлхий дээр эхнэр, хоёр охиноос нь өөр хүн гэж тоож анхаармаар хүн байхгүй юм шиг байдаг. Сенатын гишүүн Питер шиг гэр бүлийнхнээрээ ингэж бахархдаг хүнтэй дайралдаж байсангүй. Дээр үед Питер санваартан болохоор бэлтгэж байжээ. Тэгээд сенатын гишүүнд хандан,
- Тусламж дэмжлэгээр дутаж байгаа хүн их олон байх юм, эрхэм ээ. Би хүний төлөө чадах бүхнээ хийх бодолтой байна гэж байн байн хэлдэг байв.
Гэвч Тодд Питерийг ятган үгэндээ оруулж чаджээ.
- Та ойлгооч. Та надтай хамт сенатад ажилласнаараа улс орондоо хавьгүй их тус болж чадна... гэх мэтчилэн ятгасаар байгаад эцсийн бүлэгт Питер үүнийг зөвшөөрсөн байна. Дэвис хүнээ олж чадсан нь цаашдаа тодорхой болов. Улс төрийн хүрдийг хэрэгтэй тийш нь эргүүлэхийн |улд ямар товч дарахыг Тейгер мадаггүй мэддэг байлаа.
Муж улсын захирагчаар нэрийг нь дэвшүүлж дэмжих хүиээ би олсон. Оливер Рассел гэдэг хүн.
- Өмгөөлөгч үү?
- Тийм. Төрөлхийн удирдах авьяастай хүн юм. Бидний дэмжлэгээр одоогийн захирагчаас бүтэн биеэрээ түрүүлнэ гэж бооцоо тавихад бэлэн байна.
- Сонин сайхан сонстож байна, эрхэм ээ.
Ингээд хоёр эр нарийн ширийн зүйлийг нь идэвхийлэн ярьж эхлэв.
Орой нь сенатын гишүүн зоог барьж байх зуураа үгийн далим болгож байгаа байдлаар охиндоо хандан,
- Тэр залууг гялалзсан сайхан ирээдүй хүлээж байгаа шүү гэж хэлэв.
- Өнгөрсөн намтар нь бас дуулиантай. Энэ хотод тэргүүн зэргийн эмсэг амьтан. Эм хүйстэй юмыг хажуугаараа зүгээр өнгөрөөдөггүй гэнэ лээ.
- Элдэв хов живд итгэх хэрэггүй шүү дээ, охин минь. Би Оливерыг баасан гарагт манайд ирж оройн зоог барь гэж урьсан.
Баасан гаргийн оройн зоог маш сайхан болж өнгөрөв. Оливер дур булаам сайхан байлаа. Жаан түүнд өөрийн
эрхгүй сэтгэл татагдаж байгаагаа мэдрэв. Сенатын гишүүн тэр хоёрыг нэг ч минут хоёулхныг нь үлдээлгүй сахихын амт яриаг битүүхэн чиглүүлж, Оливерыг аль сайн талаас нь харуулах тийм юм асууж байв. Салахын мэнд мэдэх үед Жаан Расселыг дараачийн бямба гарагт болох үдэшлэгт урьсанд цаадах нь урилгыг баяртай хүлээж авлаа.


Top
   
PostPosted: Jun.28.16 8:34 pm 
Offline
Дархан Гишvvн
Дархан Гишvvн
User avatar

Joined: Apr.24.12 1:04 pm
Posts: 208
Тэр оройноос хойш хоёр залуу уулзах болсон байна.
- Энэ хоёр удахгүй ханилан сууна. Оливерын сонгуулийн кампаний машиныг хөдөлгөх цаг боллоо гэж Питерт Тодд хэлжээ. Тэгээд Расселыг сенатын гишүүний албан байранд яаралтай урив.
- Би зарим нэг зүйлийг лавлаж мэдмээр байна. Таныг Кентаккийн захирагч бол гэвэл та юу гэх вэ? гэж Дэвисийн асуухад ийм юм асууна гэж санаа оноонд нь ороогүй Оливер тэвдэхдээ хэлэх үгээ олж ядан,
- Би ... би энэ тухай бодоогүй юм байна гэж амандаа бөвтнөв.
- Тэгвэл Питер бид хоёр бүгдийг нарийн сайн бодсон. Сонгууль ирэх жил болно. Бүх зүйлийг зохион байгуулж, хүмүүст таныг сайн танилцуулахад бүрэн хүрэлцээтэй хугацаа. Бидэн шиг улсаар дэмжүүлж байгаа цагт та сонгуульд яагаад ч ялагдах учиргүй.
Оливер өөрт нь ямар сайхан аз таарсныг ойлгож байлаа. Чухамхүү сенатын гишүүн Тодд Дэвис шиг ийм хүмүүс л тус орны улс төрийн бодлогыг удирдан чиглүүлж, домог зохион өөгүй эх орончийн өөгүй дүр бүтээх юм уу эсвэл өөрсдийн замд саад болсон хэн бүхнийг дарж нухчих эрх мэдэлтэй байдаг.
- Та өөрийнхөө биеийг ажил хэрэгт бүрэн зориулж, өдөр шөнөгүй ажиллах хэрэгтэй болно доо гэж сенатын гишүүнийг сануулахад,
- Би бэлэн байна гэж Оливер хариулав.
- Би чиний талаар их алсын бодолтой байгаа шүү, хүү минь. Миний төсөөлж байгаагаар энэ бол зөвхөн эхний алхам. Нэг, хоёр хугацаанд муж улсын захирагчийн алба хашиж байтал чинь бид чамайг Цагаан Ордон руу түлхэж чадна гэж бодож байна гэхэд нь Оливерийн сэтгэл тогтож ядан шүлсээ залгиад,
- Та... та үнэнээсээ хэлж байна уу? гэв.
- Иймэрхүү юмаар тоглоом тохуу хийж болдоггүй. Манай энэ телевизийн эрин үед болохгүй юм гэж байдаггүйг дахин сануулахад илүүдэхгүй биз. Чамд мөнгөөр худалдан авч болдоггүй нэг юм байгаа нь харизм буюу хүний сэтгэлийг татан дагуулах давагдашгүй авьяас. Чи хүн ардын хувь заяанд сонор соргог хандаж, гачигдал зовлонг нь үнэн сэтгэлээсээ анхаарч үздэг юм байна. Үүнийг чинь хүн бүр үзэж мэдэж байна. Талийгаач Жон Кеннеди ийм шинж чанарыг эзэмшсэн хүн байсан юм.
- Юу хэлэхээ мэдэхгүй байна даа, Тодд оо.
- Юу ч гэж хэлэхийн хэрэггүй. Маргааш би Вашингтон руу ниснэ. Эргэж ирээд ёстой нэг бөөн ажил мандана даа.
Хэлсэн үгэндээ хүрдэг зантай сенатын гишүүн Дэвис сонгуулийн кампанийг өрнүүлэхийн тулд хэрэгтэй бүхнийг хийлээ. Оливерын зураг хөрөгтэй зурагт хуудас, ухуулах бичиг муж улсаар дүүрэв, Оливер Рассел телевизээр гарч, хурал цуглаан, улс төрийн семинарт оролцох боллоо. Питерт олон нийтийн санал асуулгын хаана ч нийтлэгдэж байгаагүй, өөрийн гэсэн дүн хэзээд бэлэн байж байдаг, тэр нь Оливерын нэр хүнд едөр ирэх тутам өсөн нэмэгдэж байгааг харуулж байв.
- Бид дахиад таван хувиар ахисан. Захирагчаас дөнгөж арван хувиар хоцорч яваа. Бидэнд цаг зөндөө байна. Хэдэн долоо хоног болоход хоёр өрсөлдөгч мөр зэрэгцээд ирэх болно гэж сенатын гишүүнд Тейгерийн мэдэгдэхэд Дэвис толгой дохиод,
- Оливер дийлж гарах ёстой. Юу болсон ч ялах ёстой
гэв.
Сенатын гишүүн өглөө нь охиноо цайндаа орж ирэхийг хүлээж байгаад,
- За юу болж байна, цаад хүү чинь чамайг сууя гэж гуйгаагүй л байна уу? гэсэнд,
- Арай үгүй. Тойруулж дүйвүүлээд л өнгөрөх юм гэж Жаан инээмсэглэн хариулав.
- Нэг их хойш тавиад байх хэрэггүй шүү. Цаадахынхаа сэтгэлийг битгий чилээгээрэй. Түүнийг муж улсын захирагч болохоос өмнө та хоёр гэрлэвэл сайн. Сонгогчдын нүдэнд нэр дэвшигч хүн эхнэртэй байвал илүү итгэл найдвартай байдаг. Энэ бол амжилтын бас нэг нэмэлт хүчин зүйл.
Жаан ширээ тойрон очиж, эцэгтээ наалдан эрхлээд,
- Та намайг түүнтэй танилцуулсан нь яасан сайн юм бэ! Би түүнд ухаангүй хайртай болсон! гэлээ. Сенатын гишүүний царай туяарч,
- Охин минь, чи л жаргалтай байвал надад өөр юм хэрэггүй гэлээ.
Санасан бүхэн сэтгэлчлэн бүтэж байлаа.


Top
   
PostPosted: Jun.28.16 8:34 pm 
Offline
Дархан Гишvvн
Дархан Гишvvн
User avatar

Joined: Apr.24.12 1:04 pm
Posts: 208
* * *

Маргааш орой нь Дэвисийг гэртээ ирэхэд охин нь мэгшин уйлж, юм хумаа яаран чемоданд хийж байв. Эцгийн сэтгэл амаргүй болж,
- Юу болоо вэ, хүүхээ? гэсэнд,
- Би одоохон эндээс явна. Хэчнээн хурдан тусмаа сайн Чиний тэр Оливертой чинь энэ насандаа дахин уулзахыг хүсэхгүй! гэв.
- Байз.байз! Мориныхоо амыг тат! Чи юу яриад байна?
- Таны хайртай Оливерыг ярьж байна. Тэр чинь урьд шөнийг миний хамгийн сайн найз бүсгүйтэй хамт зочид буудалд өнгөрүүлсэн байна. Тэр муу хогийн хүүхэн өглөө болохыг тэсэж ядан хүлээж байгаад надад утасдаж, түүний амраглахдаа хэчнээн гайхалтай сайныг нарийн ширийн юмтай нь тодорхой ярилаа!
Сенатын гишүүн гайхан балмагдаад хэлэх үгээ олсонгүй.
- Найз хүүхэн чинь атаархсандаа...
- Үгүй, би Оливерт утасдсан. Худлаа хэлж зүрхлээгүй. Одоо надад энд хийх юм алга. Парис руу нислээ.
- Зөв юм уу даа?..
- Ямар ч яриагүй зөв.
Маргааш нь Жаан харь орныг зорин нисэв. Сенатын гишүүн тэр даруй Оливерт хүн зарж дуудаад,
- Чи миний урмыг хугаллаа, хүү минь. Чамайг ингэнэ гэж даанч санасангүй гэсэнд Оливер хүндээр санаа алдаад
- Би их харамсаж байна, Тодд оо. Яадгийг та өөрөө мэдэж байгаа биз дээ... Жаахан халамцуу байж байтал тэр хүүхэн өөрөө хүзүүнд асаад... Өвөрт өөрөө орж ирсэн эмийг түлхдэг эр гэж хаана байх вэ дээ... гэж сандран бөвтнөхөд нь Дэвис үгийг нь зөвшөөрсөн янзтай толгой дохиод,
- Тийм шүү, амьдралд юу эс тохиолддог билээ гэв. Оливерын сэтгэл онгойн инээмсэглээд,
- Дахиад яасан ч ингэхгүй, эрхэм ээ. Ам алдъя гэсэнд
- Өнгөрчээ, залуу минь. Тоогүй дээ. Уг нь чи овоо сайн захирагч болох байсан юмсан гэв. Расселын царай хувхай цайж,
- Тодд та юу хэлнэ вэ? гэсэнд
- Би чамайг цаашид дэмжсээр байх юм бол ямар янзтай үзэгдэх вэ, чи өөрөө бодоод үз. Жааны сэтгэлийг бодоорой.. гэв.
- Сонгууль Жаанд ямар хамаатай юм бэ? Энэ хоёр чинь хоорондоо...
- Ирээдүйн захирагч миний хүргэн болох гэж байгаа нь ямар сайхан аз завшаан бэ гэж би хавьтсан болгондоо яриад байсан. Одоо бидний холбоо сүлбээ нэгэнт тасарсан болохоор ... өөр төлөвлөгөө бодох хэрэгтэй байна.
- Тодд та бодооч. Та арай ингэх учиргүй.
Сенатын гишүүн инээх гэж ярзайснаас ялгаагүй мушийгаад,
- Миний юу хийхийг надад битгий заах гээд байгаарай, Оливер оо. Би өөрөө өөрийгөө бүтээсэн, өөрөө л устгана! гэснээ ярзайсан ярвагар царай нь дахин хувирч инээмсэглэн:
- Намайг зөв ойлгоорой, миний талаас гомдсон, муу санасан зүйл огт байхгүй. За баяртай, сайн сайхныг хүсье гэхэд нь Оливер хэсэг дуугүй байснаа,
- Ойлгож байна. Би их харамсаж байна... гэж арайхийн дуугараад өндийв.
- Би ч адил.Оливер оо. Миний хэчнээн их харамсаж байгааг чи мэддэг ч болоосой гэжээ.
Оливөрыг гарав уу, үгүй юу, сенатын гишүүн Тейгерыг дуудаж:
- Бид сонгуулийн кампанийг хунина гэв.
- Хунина аа? Яагаад? Бидний морь сайн яваа. Ажил нугарсан. Сүүлчийн санал асуулгаар...
- Битгий үймэр, Питер ээ. Миний хэлснээр хий. Оливерын энд тэнд хэлэх үгийг бүгдийг нь болиул. Түүнийг уралдааны замаас хадуурсан гэж бод.
Хоёр долоо хоногийн дараа Оливерийн нэр хүндийн үзүүлэлт хэлбэрэлтгүй буурч эхлэв. Зурагт хуудас нь аажмаар алга болж, радио, телевизийнхэн Оливер гэж нэг хүн байдгийг мартсан юм шиг байлаа.
- Захирагч Эддисон оноо авч эхэлж байна. Бид шинэ хүний нэр дэвшүүлэх гэж байгаа бол түргэлэх хэрэгтэй байна гэж Питерийг сэтгэл зовсон янзтай илтгэхэд сенатын гишүүн бодлогоширсон байдалтай толгой сэгсрээд,
- Цаг бас ч хүрэлцээтэй байна. Аажуу явбал уужуу хүрнэ гэжээ.
Чухам энэ үед л Оливер цөхрөнгөө бараад зар сурталчилгааны товчоонд хандсан байжээ. Жим Бейли түүнийг Леслитэй танилцуулж, Рассел бүсгүйг анх харсан дороо дурласан аж. Гоо үзэсгэлэн нь их ухаан, сайхан сэтгэлтэйгээ хосолсон тэр бүсгүй залуу эрийн сэтгэлийг татан дагуулж байлаа. Үүнээс гадна бүсгүй Оливерт үнэн сэтгэлээсээ итгээд түүнд хязгааргүй үнэнч байв. Жаан бол үе үе баахан хүнийрхэг зантай нь мэдэгдээд байдаг, Оливер түүнийг нь анзаарахгүйг хичээдэг байсан юм. Лесли бол огт өөр, чин сэтгэлийн элгэмсэг дотно, энхрий ялдам. Хэдий тийм боловч Оливер сайхан бололцоог алдсандаа өөрийн эрхгүй харамсдаг байв. “Энэ бол зөвхөн эхний алхам. Нэг, хоёр хугацаанд захирагчаар ажиллаж байтал чинь бид чамайг Цагаан ордон руу түлхэж чадна гэж амлая" гэж байсан.


Top
   
PostPosted: Jun.28.16 8:35 pm 
Offline
Дархан Гишvvн
Дархан Гишvvн
User avatar

Joined: Apr.24.12 1:04 pm
Posts: 208
“Биелшгүй мөрөөдлийг чөтгөр алгадаг, нохой долоо! Би тэртэй тэргүй аз жаргалтай байна” Рассел өөрөө өөрийгөө ятгана. Хэдий тийм боловч хүсэж мөрөөдсөн нь хэзээ ч биелэхгүй гэж бодохоос заримдаа гол нь харладаг байжээ.
Оливерын удахгүй гэрлэх ёс төр хийх гэж байгааг сенатын гишүүн дуулаад Питер Тейгерийг яаравчлан дуудуулж,
- Питер ээ, бидэнд ноцтой асуудал тулгарлаа. Бид Оливер Расселыг ховорхон сайхан авьяас чадлаа нэг муу хүүхнээс болж үрэн таран хийхийг хүлцэж болохгүй гэхэд нь Питер хөмсөг зангидан,
- Энэ тухайд юу хийж болохыг төсөөлөхгүй байна. Хурим хийхээр нэгэнт зарлачихсан байгаа гэв.
Дэвис хэсэгхэн зуур бодолхийлээд,
- Уралдаан хэдийд эхлэхийг зарлаагүй байгаа биз дээ, тийм үү? Бас гарааны дохио өгөөгүй байгаа... гэжээ.
Сенатын гишүүн охинтойгоо холбоо бариулж өгөхийг гарын туслахдаа даалгав.
- Жаан, Чамд эвгүй мэдээ дуулгая. Оливер гэрлэх гэж байгаа гэсэнд охин нь удтал дуугүй байсны эцэст,
- Би... сонссон гэв.
- Хамгийн тоогүй нь Оливер тэр хүүхэндээ хайргүй юм. Чамд хаягдаад орох байх газраа олж ядаад цөхрөнгөө барахдаа өөр хүүхэнтэй суух гэж байна гэж өөрөө надад ярьсан. Оливер чамд сэтгэлтэй хэвээрээ байгаа юм байна.
- Оливер өөрөө танд тэгж ярьсан уу?
- Чин үнэн. Цаадах чинь амьдралаа засаж болшгүй хөөдөх гэж байна шүү. Яаж бодсон ч чи л түүнийг ийм юм хийхэд хүргэж байна шүү, хүүхээ. Чамайг зугтаад явснаас хойш Оливерын толгой нь эргэж гүйцсэн.
- Аав аа... би... огт мэдээгүй шүү дээ...
- Оливерыг харахад аймаар болсон.
- Би одоо яах вэ?
- Чи түүнд хайртай юу?
- Хайртай, Үргэлж хайртай хэвээр байх болно. Би их муухай буруу юм хийсэн шиг байна. Өөрөө өөрийгөө шийтгэжээ!
- За битгий гутар, толгой дээгүүр бай! Хамаг юм өнгөрөөгүй байж болох юм.
- Оливер эхнэр авах гэж байгаа гээ биз дээ?
- Охин минь бид жаахан харзнавал яасан юм бэ? Тэгж байтал нэг янз мэдэгдэнэ. Цаадах чинь ухаан орж юу магад.
Дэвисийг харилцуураа тавьж амжаагүй байтал Питерийн сэтгэл нь тогтож ядсан байдалтай босон харайж,
- Сенатын гишүүн та юу бодох нь энэ вэ? гэсэнд цаадах нь огт гэмгүй царайлан гайхсан дүр эсгэж,
- Би юу? Юу ч бодоогүй. Зүгээр л хагарсан ваарыг наах гэж оролдож байна. Хэрэг хаашаа эргэхийг хэн мэдэх билээ. Ингэхэд яг одоо л Оливертой сэтгэлийн үгээ ярьдаг цаг боллоо гэжээ.
Сенатын гишүүн аливаа ажлыг хойш тавьж сураагүй хүн. Тэгээд тэр өдрийн үд гэхэд Оливер Рассел түүний ажлын өрөөнд сууж байлаа.
- Чамтай уулзахад сайхан байна, Оливер оо. Зав гаргаж ирсэнд чинь баярлалаа. Чи өнгөтэй харагдаж байна шүү.
- Баярлалаа, эрхэм ээ. Таныг бас гялалзаж байна гэж хэлж болохоор байна.
- Уулыг цас, намайг нас дарна гэгч болоод байна даа, хүү минь. Гэхдээ хэдэн жил тоос хөдөлгөх байх.
- Танд надтай уулзах хэрэг гараа юу, Тодд оо?
- Тиймээ, хүү минь, суугтун.
Оливер дуртай дургүй үгийг нь дагав.
- Надад жаахан бэрхшээл тулгарч, өмгөөлөгчийн тусламж хэрэгтэй болоод байна. Чи надад тусалж чадах байх. Парист байдаг миний нэг компани сүйрдгийн даваан дээр очжээ. Хувьцаа баригчдын хурал хийлгэхээр товлочихсон байгаа. Чамайг тэр хуралд суулцаад хийж болмоор юу байна, хийгээд өгөөч гэж гуйх гэсэн юм.
- Дуртайяа зөвшөөрье. Хурал нь хэзээ юм бэ? Хуваариа үзэж байгаад цаг зав гаргахыг хичээе...
- Өнөөдөр нисэх хэрэгтэй болох байх.
- Өнөөдөр өө? гэж Оливер мангуу юм шиг давтан асуув.
- Бүр цаг нь тулсан хойно чамайг гуйсныг минь уучлаарай. Би өөрөө энэ тухай дөнгөж саяхан олж мэдээд байна. Миний нисэх онгоц шатахуун хийж аваад нисэхийн буудалд хүлээж байгаа. Энэ надад их чухал ажил юм шүү. Хэдийд суларч чадах вэ?
- Яах билээ гэж толгойгоо эргүүлж сууна гэж Оливер бодлогошрон сунжруулж өгүүлэв.
- Чамд найдаж болно гэж мэдэж байсан юмаа, хүү минь. Чиний анхаарч туслах гэснийг их үнэлж байна шүү... гэж Дэвис толгой дохиод урагш тонгойн итгэсэн хүний байдлаар:
- Чамд тохиолдсон явдалд санаа зовоод сэтгэл амарч өгөхгүй байна. Санал асуулгын сүүлчийн дүнг үзсэн үү? Чи бүр найдлагагүй шахам болж байх шиг гэв.
- Мэднэ.
- Уг нь би ингэтлээ санаа зовохгүй байсан юм. Тэгсэн чинь... гээд Дэвис түгдрэв.
- Тэгсэн чинь юу гэж?
- Чи уг нь ёстой сайн захирагч болох байсан юм. Ер нь ингэж дэвшиж мандах бололцоо хэн хүнд олддоггүй юм. Чи эд хөрөнгө... эрх мэдэл гээд юм бүхэнтэй болон байсан сан. Чамд зарим юмны учрыг хэлье, Оливер оо. Мөнгө гэгч эзнээ амархан сольдог зантай. Хөдөөгийн мангар амьтан хонжворт сугалаагаар бөөн мөнгө хожиж болно, оюуны хомсдолтой амьтан асар их өв хөрөнгө залгамжлан өмчилж болно, дээрэмчин банк дээрэмдээд баяжиж болно. Харин эрх мэдэл... эрх мэдэл гэдэг бол огт өөр зүйл. Эрх мэдэлтэй хүн энэ дэлхийг бүхлээр нь эзэгнээд авна. Хэрэв чи муж улсын захирагч болох юм бол энэ нутагт оршин суудаг хүн бүрийн хувь заяанд нөлөөлөх эрхтэй болно. Чиний бодлоор хүн ардын амьдралыг хөнгөвчлөх юм уу, хүндрүүлэх ямар нэг хууль батлагдах эсэх нь чамаас шалтгаална. Эртүүр би чамайг Америкийн Нэгдсэн Улсын Ерөнхийлөгч болгоно гэж амлаж байсан, хэлсэн амандаа хүрч чадах юмсан. Дэлхий дээр хамгийн хүчирхэг гүрний тэргүүн болоод ямар их эрх мэдэлтэй болохыг бодоод үзээрэй. Ийм юм хүсэн мөрөөдөж болно 00 доо, тийм үү? Чиний бололцоо хязгааргүй их болно гэдгийг бодоод үзэгтүн. Чи юм бүхнийг чадна. Энэ дэлхий дээр юм бүхнийг!


Top
   
PostPosted: Jun.28.16 8:43 pm 
Offline
Дархан Гишvvн
Дархан Гишvvн
User avatar

Joined: Apr.24.12 1:04 pm
Posts: 208
Сенатын гишүүний өөрөөр нь яалгах гээд байгааг Оливер тааж ядан дуугүй сонсож суулаа. Тэгтэл сенатын гишүүн асуугаагүй асуултад нь хариулах мэт:
- Тэгээд нэг муу өлөгчнөөс болж энэ бүхнийг алдаж байх ч гэж дээ! Би чамайг арай илүү ухаантай хүн гэж бодож байсан юм шүү, хүү минь гэхэд нь Оливер цэнэн болгоомжлов. Сенатын гишүүн үгийн далимд хэлж байгаа юм шиг үргэлжлүүлэн,
- Өнөөдөр би Жаанд утасдсан. Парист байгаа шүү дээ. "Ритц” зочид буудалд буусан. Чамайг эхнэр авах гэж байгаа гэсэн чинь Жаан... тэсгэлгүй эхэр татан уйлсан.
- Би их харамсаж байна гэдгээ хэлсэн шүү дээ, Тодд оо. Жаан хэзээ нэгэн цагт намайг уучлах болов уу гэж найдаж байна гэсэнд сенатын гишүүн нэгэнтээ шүүрс алдаад,
- Та хоёр бүр эргэлт буцалтгүй салсан юм уу? Нэг л үнэмшмээргүй байна гэв.
- Би дараа долоо хоногт хуримаа хийнэ.
- Мэднэ. Яасан ч хөндлөнгөөс оролцох санаа алга. Би лав уян нялуун зантай хөгшин байх. Ямар ч гэсэн гэрлэлт бол миний хувьд энэ дэлхий дээр хамгийн эрхэм ариун зүйл. Та нарт чин зүрхний угаас сайн сайхныг хүсэн ерөөе, Оливер оо.
- Дахиад баярлалаа, эрхэм ээ.
- За одоо яая гэх вэ дээ гээд Девис цагаа харж:
- Чи гэрээрээ орж юм хумаа авах хэрэгтэй. Хуралдааны хэлэлцэх асуудал, хэргийн гол утга учир, шаардлагатай нарийн ширийн зүйлийг Парист хойноос чинь факсаар явуулна гэхэд нь Оливер өндийж,
- За ойлголоо. Санаа бүү зовоорой, бүх зүйлийн учрыг олохыг хичээнэ гэв.
- Эргэлзэхгүй байна. Үгийн далимд хэлэхэд би чамд "Ритц" зочид буудалд байр захисан.
Хэлсэн амандаа үнэнч сенатын гишүүн өөрийнх хувийн ‘'Челленжер” онгоцыг Оливерт зориулан бэлтгүүлжээ.
Оливер онгоцны тансаг танхимд сууж байхдаа сенатын гишүүнтэй юу юу ярьснаа нэхэн санав.
“Чи уг нь ёстой сайн захирагч болох байсан юм... Ер нь ингэж дэвшиж мандах бололцоо хэн хүнд олддоггүй юм... Эрх мэдэлтэй хүн энэ дэлхийг бүхлээр нь эзэгнээд авна... Хэрэв чи энэ муж улсын захирагч болох юм бол энэ нутагт оршин суудаг хүн бүрийн хувь заяанд нөлөөлөх эрхтэй болно..."
“Тэр эрх мэдэл нь надад хэрэггүй. Хэрэггүй дээ. Би тэр гайхамшигт хүүхэнтэй ханилан сууна. Бид хоёр бие биеэ жаргааж чадна. Бид их аз жаргалтай байх болно” хэмээн Оливер өөрөө өөрийгөө ятгаж байлаа.
Парисын Ле-Бурже нисэх буудалд түүнийг урт хар машин хүлээж байв.
- Хаана очих вэ, мистер Рассел аа? гэж жолоочийн асуухад “Үгийн далимд хэлэхэд би чамд “Ритц" зочид буудалд байр захисан” гэж сенатын гишүүний хэлснийг Оливер санав... Жаан бас “Ритц"-д сууж байгаа. Уг нь “Плаза-Атен” юм уу “Мерис” ч юм уу, өөр зочид буудалд буувал дээр байх сан. Эсвэл..."
Жолооч нь юу гэхийг хүлээгээд харж байлаа.
- “Ритц” гэж Оливер тушаагаад Одоо болтол Жаанаас уучлал гуйж завдаагүй байгаа. Энэ удаа нэгмөсөн учраа яриад тарсан нь дээр гэж бодов.
Тэгээд зочид буудлын үүдний танхимаас утасдаж,
- Сайн уу, Жаан! Би Оливер, Парист ирээд байна гэв.
-Мэднэ. Аав хэлсэн.
- Би дор байж байна. Орж жаахан яримаар байна. Хэрэв чи...
- Дээшээ гараад ир.
Оливер хаалгыг нь тогшоод дотогшоо орохдоо юу гэж хэлдэг юм билээ хэмээн сэтгэл зовнин байлаа. Тэгтэл Жаан түүнд ам ангайх чөлөө өгсөнгүй, хүзүүнд нь асаж озон таалаад,
- Чиний наашаа ирэхийг зөвшөөрсөнд би маш их баярлаж байна! гэлээ.
Оливер бүр балмагдаж орхив. Ямар байлаа ч гэсэн Песлийн тухай үнэнийг хэлэх хэрэгтэй болно. Харин яасхийгээд Жааныг гомдоохгүй эвтэйхэн ярих билээ? “Би гийм юм болно гэж бодоогүй байсан... Чамайг гомдооё гэсэн юм биш... Би өөр нэг хүүхэнд дурласан...ер нь гэгээд...” гэж ярьдаг юм уу гэж бодох зуураа,
- Чамд нэг юм хэлэх хэрэгтэй байна... Ийм юм болоод... ээрч түгдрэн ярьж эхэлмээр болсноо эвлэг аятайхан хувцасласан гоо үзэсгэлэн төгс, биедээ итгэлтэй Жааныг хараад эцгийн нь хэлсэн үг дахин санаанд оров.
"Эртээд би чамайг Америкийн Нэгдсэн Улсын Ерөнхийлөгч болгоно гэж амлаж байсан, хэлсэн амандаа хүрч чадах юмсан. Дэлхий дээр хамгийн хүчирхэг гүрний тэргүүн болоод ямар их эрх мэдэлтэй болохыг бодоод үзээрэй! Ийм юм хүсэн мөрөөдөж болно оо доо, тийм үү?”


Top
   
PostPosted: Jun.28.16 8:44 pm 
Offline
Дархан Гишvvн
Дархан Гишvvн
User avatar

Joined: Apr.24.12 1:04 pm
Posts: 208
- Юу юм бэ, хэл л дээ.
Оливерын оронд өөр нэг хүн ярьж байгаа юм шиг амнаас нь өөрийн эрхгүй үг урсан гарч эхэллээ.
- Би буруу юм хийснийхээ горыг амсаж байна, Жаан минь. Би мал шиг тэнэг амьтан байжээ. Би чамд хайртай. Миний эхнэр болооч.
- Оливер!
- Чи надтай суух уу?
- Зөвшөөрнө өө, хонгор минь! Зөвшөөрөлгүй яах вэ! гэж Жаан өчүүхэн ч эргэлзэлгүй хариулав.
Оливер түүнийг тэврэн өргөж, унтлагын өрөөнд аваачаад нэгэн хормын дараа хоёул өргөн орон дээр чармай нүцгэн тэврэлдэн хэвтэв.
- Хайрт минь, би чамайг хэчнээн их санав аа! гэж бүсгүйг хэлэхэд,
- Би ч гэсэн солиорох шахлаа гэж залуу эр хариулав.
Жаан түүнд улам чанга наалдан,
- Ай Тэнгэр, би тэсэхгүй... үхэх нь ээ... ямар гайхамшигтай сайхан юм бэ... гэж гиншгэнэн өгүүлэв.
- Чи бид хоёр нийлэх зураг ерөөлтэй болоод тэр... гэснээ Оливер гэнэт өндийн сууж,
- Аавд чинь бүгдийг хэлье гэв.
- Одоо юу? гэж Жаан гайхан уулга алдлаа.
- Ай даа гэж Оливер хариулах зуур “Леслид учраа гаргах хэрэгтэй болж дээ” гэсэн шүү юм бодлоо.
Жаан эцэгтэйгээ холбож өгөхийг арай чамай тэсэн хүлээгээд,
- Оливер бид хоёр ханилан суухаар шийдсэн гэсэнд,
- Охин минь, би дөштийн оронд очсон юм шиг баярлаж байна! Энэ далимд хэлэхэд Парис хотын дарга нь миний эртний анд нөхөр байгаа юм. Чиний утасдахыг хүлээж байгаа. Та хоёрыг одоо даруйхан гэрлүүлнэ. Би түүнтэй бүх зүйлийг ярьж тохирно... гэв.
- Байзаарай...
- Харилцуураа Оливерт өгнө үү.
- Одоохон, аав аа. Оливер оо, аав чамтай ярья гэж байна.
- Та сайн байна уу, Тодд оо.
- За хүү минь, чи их сайн байна. Их хэрэгтэй ажил хийжээ. Би их баярлаж байна!
- Баярлалаа. Би ч бас...
- Та нар гэрлэлтээ Парист батлуулбал дээр байх. Гэртээ ирэхээр чинь Калвери-Чейпл сүмд ураг холбох ёс төрийг дуулиантай хийнээ.
Оливерын сэтгэл шаналан хөмсөг зангидаж, - Калвери-Чейпл гэв үү? Арай... миний бодоход хэрэггүй байх. Лесли бид хоёр...Өөр нэг газар...
- Чи охиныг минь бүх хотынхны шившиг болгосон. Чи түүнийг тэгж гомдоосноо цайруулахыг хичээх юм байгаа биз дээ. Миний зөв үү? гэж сенатын гишүүн хүйтэн хөндийхөн өгүүлэв.
Оливер нэлээд удаан дуугүй байсны эцэст,
- Таны зөв өө, Тодд оо гэж дуугарав.
Гэрлэлтийг бүртгэх ёслол хэдхэн минутын дотор багтлаа. Жаан хотын захиргааны байшингаас гарч ирээд,
-Аав маань бид хоёрыг Калвери-Чейплд ураг холбох
ёс төрөө хий гэж байна лээ гэж сэтгэл зовнисхийн өгүүлэв.
Леслигийн яаж зовж шаналахыг Оливер сэтгэлдээ төсөөлөөд хэсэг эргэлзэв. Даарин дээр нь давс хийхийн хэрэг байна уу даа? Гэвч ухарч буцахын аргагүй хол явчихжээ.
- Аавын чинь хэлснээр болох биз дээ, хонгор минь.
Оливер яаж хичээсэн ч Леслийг мартаж чадахгүй байлаа. Леслийг тэгж гомдоосон нь Оливерын буруу. Оливер хэд хэдэн удаа Леслид утасдах гэж харилцуур авснаа буцаан тавьж байв. Юу гэж хэлэх билээ? Яаж биеэ цагаатгах вэ? Бодоод бодоод шийд олохгүй байлаа. Оливер тэгж байгаад арайхийн зүрх гаргаж утасдав. Гэтэл хэвлэл мэдээллийнхэн бүсгүйг хэд хоног хайр найргүй тамласан байлаа. Үүнээс болоод Оливер өөрийгөө хүний үнэргүй авир гаргасныг улам гүнзгий мэдрэв.
Шинэ гэрлэгсдийг Лексингтонд эргэж ирсний дараа Оливер Расселын сонгуулийн кампани дахин эрч хүч авч эхэллээ. Питер Тейгер элдэв янзын ов мэх хэрэглэсний үр дүнд Оливер бараг өдөр бүр радио, телевизээр үг хэлэх болов. Сурвалжлагч нар ирээдүйтэй шинэ нэр дэвшигчийг ам мэдэн магтацгааж, сониныхон түүнээс ярилцлага авахыг нэр төрийн хэрэг гэж үзэх болов. Оливер Кентакки-Киндом-Трил-парк, Жоржтаун дахь “Тойота” заводад цугласан олны өмнө үг хэллээ. Бас Лөнкастерт талбай дээр ирээдүйн сонгогчидтой уулзан гар барилцав. Энэ бол зөвхөн эхлэл байлаа.
Питер автобус хөлслөн авч, Оливерыг сонгуулийн штабын ажилтан нартай нь хамт Жоржтаунаас Стегфорд, Франкфорт... Берсаль... Винчестер... Луисвилль... гээд Кентаккийн бүх нутгаар авч явлаа.
Оливер бас Кентаккийн үзэсгэлэнгийн төв, яармаг дээр очив. Түүнийг хүндэтгэн дайллага хийхэд тахиа, үхэр, гахайн мах, шинэхэн ногоо нийлүүлэн задгай гал дээр асар том тогоо тавьж байгаад шарж хийдэг бергу хэмээх нутгийн хоолоор дайлжээ.
Оливерын нэр хүндийн үзүүлэлт өсөж байлаа. Оливер гагцхүү хурим хийсэн өдрөө олны өмнө үзэгдсэнгүй. Леслийг хараад ухаан алдталаа сандарч балмагдсан боловч санаснаас гайгүй нэг өнгөрөв. Оливер сүүлд нь ээрч түгдрэн Питерээс,
- Лесли өс өвөрлөх болов уу, чи юу гэж бодож байна? гэж асуухад,
- Үгүй л дээ. Өс өвөрлөлөө ч гэсэн юу шалих юм бэ? Түүнийг мартаж орхи гэжээ.
Тейгерийн зөв юм гэж Оливер бодлоо. Одоо бүх саад тотгор арилав. Сэтгэл зовох шалтгаан алга. Түүний замд хэн ч саад хийж чадахгүй. Хэн ч, юу ч...
Сонгуулийн шөнө Лесли Стюарт телевизорын дэргэд суугаад саналыг тоолж дуусахыг хүлээж байв. Оливер хот, хотод дараа дараагаар өрсөлдөгчөө ялж байлаа. Тэгж тэгж шөнө дунд болохоос таван минутын өмнө дэлгэц дээр захирагч Эддисон үзэгдэж, төгсгөлийн үг хэлэхдээ сонгуульд ялагдсанаа хүлээж, өөрийгөө залгамжлах хүнд баяр хүргэв. Лесли зурагтаа унтраагаад нэгэнтээ гүнзгий шүүрс алдлаа.
Хонгор бүсгүй минь, битгий уйл даа.
Хоёул хамт дуу дуулъя.
Хорвоогийн зовлонг огоорон мартъя.
Алс холын Кентаккид байдаг
Амраг нөхрөө дурсан дуулъя.
Эхлэх цаг боллоо.


Top
   
PostPosted: Jun.28.16 8:58 pm 
Offline
Төгөлдөр гишvvн
Төгөлдөр гишvvн

Joined: May.28.14 3:02 pm
Posts: 86
Эр.хvн юм бол албан тушаалын телее гэрлэх биш еерийн хvч чадлаар бvх юмыг бий болгох байсын. Хайргуй байж 2 хvvхнээр тоглоод тааруухан л эр хvн юм. Ийш тийшээ гуйвсан барьцгуй залуу байна. Баярлалаа.


Top
   
PostPosted: Jun.29.16 12:14 am 
Offline
Асуулт Самбарын Хvндэт Харуул
User avatar

Joined: Sep.21.09 1:02 pm
Posts: 6298
Location: Энд
Эрх мэдэлд хэтэрхий дуртай занг нь Тодд аль хэдийн олоод харж дээ. Овоо өвгөн бээ хамаг юмыг зб-дчихээд бас Лэсли дээр очиж хандыг нь харж бдаг. Гэхдээ Оливер ч бас зүгээргүй гар бжээ найз хүүхэнтэй нь унтсаныг бодоход тэр үхсэн өмгөөлөгч хүүхэн Оливертэй холбогдож магад л юм.

Баярлалаа :wd: :wd:

_________________
:wink:


Top
   
PostPosted: Jun.29.16 9:01 pm 
Offline
Дархан Гишvvн
Дархан Гишvvн
User avatar

Joined: Apr.24.12 1:04 pm
Posts: 208
Гуравдугаар бүлэг

Өнөөдөр сенатын гишүүн Тодд Дэвис нэг ч минутын зав чөлөөгүй байлаа. Дэвис морины дуудлага худалдаанд оролцох гэж нийслэлээс Луисвилльд нэг өдрийн хугацаагаар нисэж ирсэн байжээ. Гагц энэ хотод америкийн хамгийн цэвэр цусны морьд худалдаанд гаргадаг. Сенатын гишүүн талбай дээр сайхан сайхан морьд дараа дараагаар гаргаж ирэхийг нүд салгалгүй ширтэх зуур,
- Хамгийн гол нь удам угсаа өөгүй сайн, цэвэр цусны адуу байх хэрэгтэй гэж Тейгерт учирлан ярьж байснаа нэг сайхан гүү хараад сэтгэл нь сэргэж,
- Энэ Алсын Дарвуул гэдэг гүү. Үүнийг би авна даа гэв.
Шуугилдан үнэ хаялцаж эхэлсэн боловч нэг минутын дараа тэр сайхан гүү Дэвисийн өмч болсон байв. Үүрэн телефоны хонх дуугарахад Тейгер чихэндээ ойртуулж чагнаад сенатын гишүүн тийш эргэж,
- Та Лесли Стюарттай ярих уу? гэхэд нь Дэвис ярвайж, харилцуурыг дуртай дургүй аваад,
- Мисс Стюарт уу? гэв.
- Эрхэм сенатын гишүүн танд төвөг удаж байгааг минь уучилна уу. Та надад жаахан цаг гаргахгүй юу. Танаас нэг жаахан юм гуйя.
- Би өнөө орой Вашингтон руу ниснэ, тэгэхлээр...
- Хоёул нисэх буудал дээр уулзаад ярилцаж болох юм. Энэ надад их чухал зүйл... гэхэд нь сенатын гишүүд шийдэж ядан түдсэнээ,
- За яах вэ... Нэгэнт та ингэж гуйж байгаагаас хойш танд тус болохыг хичээе, залуу авхай. Одоо би ферм дээрээ очно. Тэнд уулзвал яах вэ?
- Болно л доо.
- Нэг цагийн дараа таныг хүлээж байя.
- Баярлалаа.
Дэвис утсыг салгаад Тейгерт хандан,
- Жаал охины тухайд би эндүүрсэн бололтой. Арай илүү ухаантай хүүхэн үү гэж бодож байсан юмсан. Жаан, Оливер хоёрыг гэрлэхээс өмнө надаас мөнгө нэхэх хэрэгтэй байсан юм... гэснээ нэгийг санасан бололтой, нүүр дүүрэн инээмсэглэж,
- Ээ намайг хараал идээсэй! гэж уулга алдав.
- Сенатын гишүүн та юу гэв?
- Ингэтлээ яараад байгаагийн учрыг одоо л нэг юм ухлаа. Мисс Стюарт Оливерт хаягдаад санхүүгийн жаахан дэмжлэг авах хэрэгтэй болсныг гэнэт мэдсэн байх. Бүр Соломон хааны үеэс улбаатай, энэ хорвоогийн эртний ов мэх юм даа. Намайг залилж дөнгөхгүй, би чинь иймэрхүү юм бишгүй нэг үзэж дол цохисон хүн!
Нэг цагийн дараа Сесли Дэвисийн Дач-Хилл фирмийн хашааны хаалганы тэнд очив. Байшингийн дэргэд бие хамгаалагч хүлээж байлаа.
- Мисс Стюарт уу? гэхэд нь Лөсли толгой дохив.
- Сенатын гишүүн Дэвис таныг хүлээж байгаа. Наашаа орно уу.
Өргөн гудам нь хавтангаар чимэглэж зассан дүүрэн номтой номын сангийн өрөөний хаалганд хөтлөн хүргэжээ. Сенатын гишүүн бичгийн ширээний ард суугаад нэгэн том ботийн хуудсыг эргүүлэн үзэж байснаа Леслийг орж очиход толгойгоо өргөн харж, найр тавин суудлаасаа босож,
- Тантай уулзсандаа баяртай байна, авхай. Суугтун гэхэд нь Лесли суув. Сенатын гишүүн барьж байсан том ботио дээш нь өргөж,
- Надад байгаа энэ юмыг харагтун. Сайхан эд шүү! Лавлах маягийн ном. Энд Кентакки-дерби гэж энд болдог уралдаанд түрүүлсэн морины жагсаалт бий. Бүгдээрээ шүү. Хамгийн анх хэн түрүүлснийг мэдэх үү? гэв.
- Мэдэхгүй л дээ.
- 1875 онд Аристид түрүүлсэн. За та морины тухай ярих гэж ирээгүй нь лав. Миний ойлгосноор та надаас тусламж хүсэж байгаа юм уу даа?
Энэ хүүхэн яаж сүйхээлэх нь вэ? "... Би Оливероос хүүхэд олсноо сая мэдээд сандарч байна... Хэрүүл шуугиан дэгдээхгүй юмсан... Гэтэл... Би хүүхдээ авхуулмааргүй байна санж, Даанч над шиг цалин хөлс багатай хүн...” гэх л болов уу даа.
- Та Хенри Чеймберсийг таних уу? гэж Лесли гэнэт асуув. Ийм юм асууна гэж огт санаагүй байсан сенатын гишүүн баахан гайхаж,
- Танина... Хенри юу? Хенри энд ямар хамаатай... Яах гэсэн юм бэ? гэв.
- Та намайг тэр хүнд танилцуулж өгвөл их баярлах байна... гэхэд нь сенатын гишүүн учрыг олж ядан гайхширч, бодлоо цэгцлэхийг оролдох зуур,
- Таны хүсэлт ердөө энэ үү? Хенри Чеймберстэй танилцах гэсэн юм уу? гэв.
- Яг тийм.
- Тэр хүн чинь энд суухаа больсон байх даа, мисс Стюарт аа. Аризон муж улсын Финикст шилжсэн гэсэн.
- Мэднэ. Би бас тийшээ нисч очно. Цаашдаа энэ Лексингтонд үлдэх нөхцөл алга. Тэнд ядахдаа ганц таних хүнтэй бол зүгээр юмсан гэж бодлоо. Хүний хотод очоод ах дүү, төрөл садан, анд сайн нөхөдгүй байвал аймаар санагдаад.
Сенатын гишүүн Дэвис бүсгүйг нэг хэсэг дуугүй ажиглав. Энэ нэг л бишээ гэдгийг хашир хандгай зөн совингоороо мэдэрчээ. Чухам юу юм бол? Тэгээд алдаж магадгүй гэж хаяагаа манан,
- Та Хенри Чеймберсийн тухай юм мэдэх үү? гэж асуув.
- Кентакки нутгийн хүн гэдгээс өөр юм мэдэхгүй. Сенатын гишүүн зөвшөөрөх үү, байх уу гэж нэг хэсэг толгойгоо гашилгав. “Хөөрхөн хүүхэн юм. Энд аюултай юм юу байгаа аж даа. Хенри бахдан баярлана!” гэж бодоод,
- За би утасдъя гээд утас руу сарвайж дугаарт залгав.
- Хенри юу? Би Тодд байна. Өнөө өглөө нөгөө морийг би худалдаад авчихсаныг харамсан мэдэгдье. Тиймээ, Алсын Дарвуул гэдэг гүү. Энэ гүүнд нүдээ өгөөд байсныг чинь мэднэ. Тэгэхдээ чи надад муу санахгүй юм байгаа биз дээ? гээд нэг хэсэг чагнаснаа тас тас инээж,
- Ай даа, яг тийм... Чамайг саявтар эхнэрээсээ салсан гэж дуулсан. Тоогүй дээ. Жессика бол ямар ч яриагүй сайн хүүхэн. Надад хэзээний аятайхан санагддаг... гэх шиг хэдэн минут сул үг ярилцсаны дараа ажил хэрэгт орж:
- Хенри, чиний чихийг тосдох нэг сайхан мэдээ дуулгая. Маргааш миний нэг сайн танил бүсгүй Финикст очно. Энэ бүсгүйд тэнд ганц ч таних мэдэх хүн байхгүй. Тэгээд чи энэ хүнийг харж хандаж байвал их баярлах байна... Ямаршуу хүүхэн бэ гэж үү? гээд Леслийг шинжин харж инээмсэглэн,
- Аятайхан бүсгүй шүү. Харин чи битгий их ангайгаад байгаарай. Наана цаана элдэв юм бодсоны хэрэггүй гээд Лесли рүү эргэж:-Онгоц чинь хэдийд очих вэ? гэж шивгэнэн асуув.
- Гурван цагт таван минут дутуу байхад. “Дельта” компанийн 159-р рейс.
Сенатын гишүүн Леслийн үгийг дамжуулаад,
- Энэ бүсгүйг Лесли Стюарт гэдэг юм. Чи надад баярлаж барахгүй бий вий. За баяртай, найз аа. Биеэ гамнаж байгаарай. Утсаар ярьж байя гэв.
- Баярлалаа гэж Лесли сэтгэл нь амарсан янзтай санаа алдав.
- Танд надаар туслуулмаар өөр юм байна уу?
- Байхгүй, Танаас өөр хүсэх зүйл байхгүй.
"Ямар учиртай юм бол? Энэ хүүхэн Хенри Чеймберсээр ямар үхсэнээ хийх гэсэн юм бол?”
Амьтан хүн өөрийг нь өдөр бүр ийм уран нарийн аргаар тамлана гэж Лесли даанч нэг бодсонгүй. Ёстой нэг муухай хар дарсан зүүд шиг аймаар байлаа. Эцсийн бүлэгт сүй тавьсан олон зуун хүн хэрэлдэж муудалцаад онцын их хэл амгүй эгнэгт хоёр тийшээ болдог. Гэтэл Лесли, Оливер хоёрын хуримлах гээд больсны улмаас Лексингтон хотынхон тэр аяараа бужигнаж гарчээ. Хүмүүс яагаад ч юм бэ, чухамхүү хаягдсан хүүхнийг хайр найргүй муулдаг. Леслийг ийм тавилан тойрч гарсангүй. Түүнийг очсон газар болгон тэр даруй хорт могой шиг хэлээ билүүдэж эхэлдэг байлаа.
- Тэр хараа! Өнөөх чинь явж байна! Цаадах нь үүнийг бараг тахилын ширээний дэргэд аваачаад хаячихсан юм...
- Би хуримын урилгыг нь дурсгал болгож хадгалсан...
- Хуримын хувцсаа яасан бол, мэдэх юмсан...
Заримдаа гуньж гутрах нь тэсэхийн аргагүй, гутамшиг болох нь тэвчихийн талгүй болдог байлаа. Лесли үүнээс хойш нэг ч эр хүнд итгэж чадахгүй боллоо. Хэзээ ч... Гагцхүү нэг сайхан өдөр Оливер Расселаас өөрийг нь зовоосны хариуг авч чадах болов уу гэж сэтгэлээ хуурна. Леслид одоохондоо ямар нэг төлөвлөгөө байсангүй. Оливерын ард сенатын гишүүн Дэвис байгаа. Түүний дэмжлэг бол сүр хүчин, хөрөнгө мөнгө гэсэн үг. Тэгэхлээр түүнээс илүү баян, түүнээс илүү сүр хүчинтэй болох ганц
зам байна. Харин яаж тэр вэ? Яаж?


Top
   
PostPosted: Jun.29.16 9:01 pm 
Offline
Дархан Гишvvн
Дархан Гишvvн
User avatar

Joined: Apr.24.12 1:04 pm
Posts: 208
* * *

Тангараг өргөх ёслол муж улсын нийслэл Франкфорт хотын цэцэрлэгт, асар том, сонин хачин цэцгийн “цагийн” дэргэд болов. Шинэ сонгогдсон захирагчийг тангараг өргөж байхад Жаан хажууд нь омог бардам зэрэгцэн зогсож байлаа. Оливер Рассел биеэ зөв авч явж чадах юм бол үнэндээ дараачийн шат нь Цагаан Ордон байхыг хэн үгүй гэх юм бэ? Ямар ч атугай Жааны эцэг ингэж батлан хэлж байсан. Эцгийн нь энэ үг биелдэг юм бол Жаан хүүрэн дээгүүр алхлахад ч бэлэн байлаа. Эдний замд юу ч саад болох ёсгүй. Юу ч...
Ёслолын дараа Оливер хадам эцэгтэйгээ хоёулхнаа муж улсын захирагчийн өргөө, Экзеквютив Мэншний маш сайхан номын санд орж суув. Тэр бол Версалийн ордны ойролцоох Мария Антуанеттийн өргөө-Бага Трианоныг хуулбарлан дуурайлгасан сүр жавхлан төгс ордон байлаа. Сенатын гишүүн баян тансаг тавилгатай танхимыг тойруулан харж, сэтгэл ханамжтай жуумалзаад,
- Юм бүхэн сайн сайхан байх болно, хүү минь. Надад итгээрэй. Кентаккид урьд хожид хэзээ ч ийм захирагч байгаагүй гэхэд нь,
- Бүгд таны ач тус. Таны энэ их ачийг хэзээ ч мартахгүй хэмээн Оливер үнэн сэтгэлээсээ талархан өгүүлэв. Сенатын гишүүн Дэвис огт халгаахгүй гар сэгсрэн,
- Боль доо, Оливер. Чи хэнээс ч илүү гавьяатай болоод энд сууж байгаа юм. Үйл явдалд жаахан түлхэц өгөх хэрэгтэй байсан нь үнэн л дээ. Гэхдээ юм одоо л эхэлж байна. Би аль дивангараас улс төрөөр оролдож байгаа хүн, энэ завсар овоо юм сурч мэдсэн гээд нэгийг хүлээсэн байдалтай Оливерын өөдөөс ширтэхэд цаадах нь яаран толгой дохиж,
- Та сурсан мэдсэнээсээ надтай хуваалцах юм байгаа биз дээ, тийм үү? гэв.
- Ингэхэд байна шүү, олон хүн хамгийн гол зүйлийг ойлгодоггүй юм. Юу вэ гэвэл чи хэнийг таних вэ гэдэгт хэргийн учир байгаа юм биш, хамгийн гол нь танил тал, анд сайн нөхдийнхөө тухай чи чухам юу мэдэх вэ гэдэгт учир нь байгаа юм. Хүн бүрийн шүүгээнд өөрийн араг яс бий. Чи түүнийг гаргаж ирээд энэ хорвоогийнхонд үзүүлэх хэрэгтэй. Тэгвэл... Тэдний чамд хэчнээн баяртай туслахыг чи төсөөлөхгүй байна. Конгрессын нэг гишүүн сэтгэл мэдрэлийн өвчтөний эмнэлэгт нэг жил болсныг би санамсаргүй тохиолдлоор мэдсэн юм. Өөр нэг нь өсвөр насандаа хулгайн хэргээр засан хүмүүжүүлэх колонид хоригдож байжээ. Хэрэв энэ бүхэн олон нийтэд илэрхий болбол тэдний нэр хүнд, албан тушаал юу болохыг төсөөлж байна уу? Энэ бүгд манай усан тээрмийн хүрд дээр ус асгаж өгнө гэж сенатын гишүүн яриад үнэтэй ширэн цүнхээ нээж, баахан бичиг цаас гарган Оливерт өгч,
- Энд Кентаккид чамтай холбоо харилцаатай байх бүх хүний тухай юм бий. Их нэр нөлөөтэй улс. Гэхдээ хүн бүрд Ахиллесын өсгий гэгчээр эмзэг амин газар бий гээд гэнэт хөгжилтэйхөн ход-ход инээж:
- Ялангуяа хотын даргын өсгий нь их эмзэг. Тэр чинь трансвестит гэв.
Оливер гайхан балмагдаж, хавтаст хэргийн хуудсыг эргүүлэн үзэж байв.
- Наадахыгаа төмөр авдарт хадгалж байгаарай, мэдэв үү? Цэвэр алт гэсэн үг шүү.
- Та санаа бүү зовогтун. Би их болгоомжтой байх болно.
- Бас өөр нэг юм байна, хүү минь. Өөртөө ямар нэг талаар хэрэгтэй хүнийг хэтэрхий дарж нухалсны хэрэггүй. Эс тэгвэл цаад хүн чинь хугарч орхино. Тэгснээс жаахан нугалж байгаад өөрийн хүсэл зоригт захируулбал дээр. Ингэхэд Жаан та хоёр ямар байгаа вэ? Хэрэлддэггүй биз?
- Хаанаас даа, Тодд оо. Их эвтэй сайхан байдаг! гэж Оливер арай хэтэрхий юм уу гэмээр яаран хариулсан боловч ерөнхийдөө худал хэлсэнгүй. Оливерын бодлоор Жаантай ханилан суусан нь нарийн тооцоотой аятайхан гэрлэлт байсан бөгөөд салж сарних эсэх нь ганц өөрөөс нь шалтгаалах байлаа. Нэгэн удаа ухвар мөчид зан гаргаж, нэгэн цагийн хүсэлд автан илүү маяг гаргаснаас болж хамаг амьдралаа хөөдөх шахсанаа Оливер хэзээ ч мартахгүй.
- За яасан сайн юм бэ. Жааны жаргалтай байх нь надад их чухал учиртайг чи өөрөө мэдэж байгаа биз ээ гэж сенатын гишүүн аавын илт сануулан хэлснийг эрхбиш анхаарах ёстой байлаа.
- Надад ч бас адил гэж Оливер батлан өгүүлэв.
- Ингэхэд чи Питер Тейгерийг ямар хүн гэж боддог вэ?
- Үнэлж баршгүй сайн хүн шиг байдаг. Түүнгүйгээр юу хийж чадахаа мэдэхгүй байна гэсэнд сенатын гишүүн толгой дохиод,
- Ийм үг сонсоход сайхан байна. Чамд Питерээс сайн хүн олдохгүй. Түүнийг нэг хэсэгтээ чамтай ажиллуулъя гэж бодлоо. Ганц Питер л чамайг алдаж онохоос сэргийлж, замыг чинь засаж өгч чадна гэхэд нь Оливер инээд алдан,
- Сайхан хэрэг ээ! Тодд танд маш их баярлаж байна гэв. Девис өндийж,
- За Вашинтондоо буцах цаг боллоо. Хэрэг гарвал надад хэл өгөөрэй гэв.
- Баярлалаа, Тодд оо, заавал хэл өгнө.
Хадам эцгээ явсны дараа Оливер Питер Тейгерийг олох гэж оролдов.
- Тейгер сүмд байгаа, захирагч аа гэж үйлчлэгч хүүхний хэлэхэд,
- Өө тийм л дээ, өнөөдөр ням гараг гэдгийг мартчихаж, яах вэ, зүгээр, маргааш уулзана биз гэв.
Питер Тейгер гэрийнхэнтэйгээ ням гараг бүр сүмд очдог, долоо хоногт гурван удаа тус бүр хоёр цагийн мөргөлд очдог байжээ. Оливер зарим талаар түүнд атаархдаг байв. Тэгш жаргалтай хүн лүгээ уулзаагүй болоод тэр юм уу даа.
Даваа гаргийн өглөө Питер муж улсын захирагчийн ажлын өрөөнд орж ирээд,
- Ямар нэг юм болоо юу, Оливер оо? гэв.
- Танаас дан амин хувийн шинжтэй зарим юм гуйх гэсэн юм.
- Танд тус болохыг чадах ядахаараа хичээе гэж Питер толгой дохив,
- Надад байр хэрэгтэй байна гэсэнд Питер ихэд гайхсан дүр үзүүлэн асар том өрөөг нь тойруулан харав. Оливер Питерээс нүд салгалгүй ширтэх зуур,
- Энэ байранд учир байгаа юм биш. Би хааяа зарим хүнтэй хоёулхнаа нүүр тулж уулзах хэрэг гардаг. Энэ тухай хүнд мэдүүлэх хэрэггүй. Бас би өөрөө хүний нүдэнд үзэгдэх хэрэггүй. Та намайг ойлгож байгаа биз ээ.
Хоёул нэг хэсэг эвгүйрхэн дуугүй байсны эцэст Питер эхлэн,
- Тиймээ, ойлгож байна гэж дуугарав.
- Хотын захад нэг юм байвал болно. Та боломжийн юм олж чадах уу?
- Дөнгөх байх.
- Та бид хоёроос өөр хүн мэдэхгүй гэж найдаж байна. Питерийн санаа нь зовсон бололтой, дороо хавьчиж байгаад гүнзгий санаа алдсан боловч тэр даруйдаа Вашингтонтой холбоо барьжээ.
- Оливер намайг нууц болзооны байр олж өгөөч гэж гуйлаа, эрхэм ээ.
- Тэгээ юу? Хол явах авьяас чадвартай хүү шүү. Дүрэм журмыг хурдан сурч байна, Питер ээ, хурдан сурч байна. Хүн алдаж онож байж юм сурдаг. Хэлснийг нь хийгээд өг. Жаанд мэдэгдэхгүйг хичээгээрэй... гээд сенатын гишүүн хэсэгхэн бодолхийлсний дараа,
- Индиан-Хиллзэд жижиг байшин олоод өг. Тусгайдаа хаалгатай... гэж нэмж хэлжээ.
- Энэ чинь даанч таарахгүй хэрэг...
- Бүү марга, Питер ээ. Ингэх хэрэгтэй.


Top
   
PostPosted: Jun.29.16 9:02 pm 
Offline
Дархан Гишvvн
Дархан Гишvvн
User avatar

Joined: Apr.24.12 1:04 pm
Posts: 208
Дөрөвдүгээр бүлэг

Хэдийгээр жигтэй хачин мэт санагдах боловч Лесли өөрийн сэтгэлийг тамлан зовоож байгаа асуултын хариуг өөр хоорондоо ямар ч холбоогүй хоёр өгүүллээс олжээ. “Лексингтон жеральд лидер” сонины эхний нүүрт муж улсын захирагч Оливер Расселыг хир хэмжээнээс хэтэртэл магтсан өгүүлэл гарсан байлаа. Сүүлчийн бадагт нь хэрэв Оливер Рассел нэг сайхан өдөр Америкийн Нэгдсэн Улсын Ерөнхийлөгчийн өндөр албан тушаалыг эзэлсэн байвал манай ёс журамт иргэдийн дотроос хэн ч гайхахгүй гэж цухас дурдсан байжээ.
Өөр нэг хуудасны мэдээний үед: “Морь нь дөрвөн жилийн өмнө Кентакки-дерби уралдааны цом авсан манай нутгийн уугуул, Лексингтоны иргэн асан Хенри Чеймберс гурав дахь эхнэрээсээ салжээ. Чеймберс одоо Феникст шилжин очоод “Финикс стар” сонины эзэн бөгөөд хэвлэн нийтлэгч болсон байна” гэж мэдээлсэн байв.
Хэвлэл мэдээлэл гэдэг чинь ёстой жинхэнэ эрх мэдэл гэсэн үг! Катарина Грэм, түүний “Вашингтон пост” сонин тухайн үедээ “Уотергейтийн хэрэг” гэж шуугиулж байгаад Ерөнхийлөгч Никсоныг юу ч биш болгож орхисон түүхтэй.
Энэхэн мөчид Леслийн толгойд нэгэн суут үзэл санаа харван орж ирэв. Лесли дараагийн хоёр өдөр нь Хенри Чеймберсийн тухай мэдэж болох юм бүхнийг олж мэдэх гэж хичээлээ. “Интернет”-ээс овоо сонин сайхан мэдээлэл олдов. Чеймберс гэж өөрийн эцэг, тамхины том хөрөнгөтнөөс асар их өв хөрөнгө залгамжилж авсан тавин таван настай нигүүлсэнгүй эр тэр их баялгийг үрэн таран хийхэд хамаг амьдралаа зориулсан хүн аж. Леслид түүний эд баялаг хэрэггүй, огт өөр юм сонирхож байлаа. Хенри сонин хэвлүүлдэг гэх агаад хэрэв сонинд гарсан тэмдэглэл үнэн бол гурав дахь удаагаа эхнэрээсээ салсан гэх тул түүний урд хойно ороод үзэхэд болохтой юм.
Лесли сенатын гишүүн Дэвистэй ярьсан даруйдаа Жим Бейли дээр очиж,
- Жим ээ, их харамсалтай ч гэсэн би ажлаасаа гарах боллоо гэв. Бейли учрыг ойлгож өрөвдсөн байдалтай,
- Зөв л дөө, Лесли. Чи жаахан амрахад зүгээр. Эргээд ирэхээр чинь бид ярилцаж байгаад... гэсэн,
- Би эргэж ирэхгүй гэв.
- Юу?! Би чамайг явуулмааргүй байна. Ойлгооч, бэрхшээлээс зугтах нь утгагүй хэрэг. Тэглээ гээд олигтой юм болохгүй.
- Би зугтаж байгаа юм биш.
- Чи хатуу шийдсэн юм уу?
- Тийм.
- Бид чамайг их үгүйлнэ дээ. Ажлаасаа хэзээ гарах юм
бэ?
- Гарчихсан.
Лесли Стюарт Хенри Чеймыерстэй уулзсан даруйдаа анхаарлыг нь татахын тулд түүнтэй хаана, ямар янзтай танилцвал илүү зохистойг бодож олох гэж хэдэн цаг толгойгоо гашилгав. Алдаж болохгүй, дотроо бодолтой, дороо суурьтай хөдлөх хэрэгтэй. Тийнхүү бодол болж байтал сенатын гишүүн Дэвис санаанд нь оржээ. Хенри тэр хоёр нэг нутаг усны улс. Хоёул нэг л хүрээнд эрчүүд учир болохоор бие биеэ таних учиртай. Тэгээд Лесли сенатын гишүүнд утасдахаар шийдсэн юмсанж.
Нисэх онгоц нь Скай-Харбор буудалд буумагц бүсгүй араасаа ямар нэгэн үл мэдэгдэх хүчинд туугдсан юм шиг нисэх буудлын сонины мухлаг руу гүйн очиж, “Феникс сонин худалдаж аваад хурдан гүйлгэж үзэхэд юу ч байсангүй. “Аризонрипабликийг” авсан чинь бас юм байсангүй. Гагцхүү “Финикс газетта”-аас эрсэн юмаа сая оллоо. Тэр нь Золтерын зурхайн зурлага бүхий үе байв.
“Шал балай юм! Би чинь зурхайд итгэдэггүй хүн шүү дээ. Усан тэнэг амьтан л ийм дэмий юманд итгэх байх” гэж Лесли өөрийгөө ятгах боловч нүд нь сонины мөрүүдийг хэдийн гүйлгэн харж байлаа.
“Арслан (долдугаар сарын сарын 22). Бархасбадь Нараны үед орсон байна. Оргилуун романтик төлөвлөгөө чинь биелнэ. Ирээдүй чинь үүлгүй саруул гэгээн байна. Харин битгий түргэн түүхий юм хийгээрэй.Болгоомжтой хөдлөөрэй” гэжээ.
Хаалганы тэнд машин хүлээж байв. Жолооч нь,
- Та мисс Стюарт уу? гэж хүндэтгэлтэй лавлав.
- Тиймээ, би байна.
- Мистер Чеймберс таны амрыг айлтгасан. Таныг зочид буудалд хүргэж өг гэж надад тушаасан юм гэхэд нь Лесли Хенрийг өөрөө угтаж ирэх болов уу гэж найдаж байсан болохоор урам хугарснаа нууж ядан,
- Тэр их эелдэг найртай хүн юмаа! гэж дуугарав.
- Мистер Чеймберс таныг өнөө орой өөртэйгөө хамт зоог барихыг зөвшөөрөх болов уу, мэдээд ирээрэй гэсэн. Таныг зав боломжтой бол тэр шүү дээ.
Энэ чинь харин дээр юм байна. Хавьгүй дээр.
- Таны урилгыг баяртай хүлээж авлаа гэж хэлээрэй.
Оройн зоог хөгжилтэй сайхан болж өнгөрөв. Хенри Чемберс гэж ихэс язгууртны маягийн нарийн тэг бүхий царайтай, бууралтаж яваа хүрэн үстэй, сэтгэл булаам ялдамхан инээмсэглэсэн нүдэнд дулаахан эр агаад яриа хөөрөө сайтай, элгэмсэг зочломтгой эзэн байлаа. Тэрээр Леслийг нүд салгалгүй бахдан ширтэж байв.
- Надад их ач тус болж байна гэж Тоддын хэлсэн нь үнэн юм байна гэхэд нь Лесли жаахан ичингүйрч,
- Та надад тал засаж байгаа биз гэв.
- Лесли та ямар учир шалтгаанаар Феникст шилжиж ирэх болоо вэ? гэхэд нь “Хэрэв би үнэн шалтгааныг нь мэдэх юм бол хиртхийн цочих вий” гэж Лесли дотроо бодонгоо,
- Би энэ хотын тухай их юм сонссон. Энд надад аятай тавтай байх болов уу гэж бодсон юм гэж хариулав.
- Та эндүүрсэнгүй. Маш сайхан хот! Таны санаанд таарна. Аризонд Гранд-Каньон, элсэн цөл, өндөр уулс гээд юм бүхэн бий. Та эндээс эрснийгээ олно.
“Тэр үнэн” гэж Лесли дотроо бодов.
- Та нэг газар суух хэрэгтэй шүү дээ. Би танд тохирох аятайхан байр олж өгч чадна гэж бодож байна.
Леслийн хадгалсан мөнгө гурван cap хүрэх үү, үгүй юу, мэдэхгүй. Тийм болохоор яарах хэрэгтэй. Гэвч бүсгүйн аз таарчээ. Юу вэ гэвэл хоёр cap бүрэн хангалттай байсан байна.
Номын дэлгүүрийн тавиур дээр насны ханиа сонгож олохыг хичээж буй эмэгтэйчүүдэд гарын авлага болох өдий төдий ном дүүрэн байдаг. Нэртэй, нэргүй сэтгэл судлалч, экстрасенс хэмээх далдыг тольдон мэдэгч, гэрлэлтийн асуудлын мэргэжилтэн буюу өөрийгөө тэгж үздэг хүмүүс эр хүнийг хэрхэн барьж авах вэ гэсэн сэдвээр долоон жорын юм бичдэг байна.
“Юм үзээгүй онгон биеэрээ байгаа охины дүр үзүүлбэл ухаалаг болно...”
“Өөрийн санаанд таарсан эрийг өвөртөө оруулж аваад толгойг нь эргүүлэгтүн..."
Леслид энэ мэтийн зөвлөгөө хэрэг байсангүй. Лесли өөрийн гэсэн арга ухаан зохиож, Хенрийг өдөж сэдэн ойртож шадарлах боломж олгоод биедээ хавьтуулахгүй байлаа. Хенри Чеймберс урьд өмнө нь ийм хүүхэнтэй тааралдаж байсангүй. Чеймберс бол аливаа шар үстэй хөөрхөн бүсгүйг толгой нь хоосон тэнэг амьтад гэж үздэг хуучны сургуулийн эр байв. Хенри нэгэн насны турш царайлаг хөөрхөн ч нэг их гайхуулаад байх ухаангүй хүүхнүүдийг сонирхож ирснээ өдий болтол ухаараагүй явжээ. Лесли бол их ухаантай, эрдэм боловсролтой, бодол санаагаа сайхан илэрхийлж чаддаг, бараг ямар ч сэдвээр ярилцах чадвартай хүүхэн байв. Нэг үгээр хэлэхэд Лесли бол Хенрийн хувьд шинэ нээлт байлаа.


Top
   
PostPosted: Jun.29.16 9:03 pm 
Offline
Дархан Гишvvн
Дархан Гишvvн
User avatar

Joined: Apr.24.12 1:04 pm
Posts: 208
Тэр хоёр философи, шашин, түүхийн тухай яриа дэлгэв. Хенри сүүлд нь нэгэн найздаа: “Миний бодоход иймэрхүү хэмжээнд яриа хөөрөө дэлгэхийн тулд маш их юм унших хэрэгтэй болдог байх” гэж гайхах, бахдахыг зэрэгцүүлэн өгүүлжээ.
Хенри Чеймберс Лөслигэй харилцахдаа үнэнхүү цэнгэлийн манлайг эдэлж байв. Сайн нөхдөдөө Леслигээр үлгэрлэн хэлбэл нэгэн ёсны генералын таних тэмдэг ханцуйдаа хадсан юм гайхуулж, түүнийг нарийн урлагийн их наадам, “Экторз Театрт” дагуулж очдог байв. Тэр хоёр нэг хэсэг салахгүй хамт явдаг болжээ. Скотсдейл дахь “Лайен” зургийн үзэсгэлэнг хамт үзэж, “Симфони-холл” хөгжмийн хүрээлэнд концерт хамт үзэж, Чандлер гэдэг жижиг хотхонд жил бүрийн багт наадамд оролцож, нэгэн удаа тэр ч байтугай “Феникс Роудраннерз”-ийн тоглолтыг үзэх гэж хоккейн танхимд очсон байна.
Хенри нэгэн удаа Леслийг гэрт нь хүргэж өгөхдөө гэнэт,
- Лесли та надад аятайхан санагдаж байна. Хоёул өвөртөө орвол сайхан байх байх. Тантай зүгээр нэг үерхэж нөхөрлөхөөс илүү халуун дотно болохыг хүснэ гэхэд нь Лесли түүний гарыг чанга атгаад,
- Хенри та бас надад аятайхан санагддаг, гэхдээ би чадахгүй гэж аяархан хариулжээ.
Тэр хоёр маргааш орой нь хамт хооллохоор болзож тохиров. Хенри Леслид утасдаж,
- Та манай “Стар” сонины газар хүрээд ирвэл яасан юм бэ? Танд эндхийн бүх юмыг үзүүлмээр байна гэхэд нь Песли зөвшөөрч,
- Дуртайяа тэгье гэлээ.
Лесли чухам үүнийг хүсэж байсан билээ. Финикст Аризона рипаблик”, “Финикс газетта” гэж өөр хоёр сонин байдаг боловч ганц “Стар”сонин алдагдалтай ажилладаг байжээ.
“Феникс стар” сонины байр, хэвлэх үйлдвэр нь Неслийн санаснаас хавьгүй бага байв. Хенри түүнийг дагуулан сонины газрыг үзүүлэв. Бүсгүй давчуухан жижиг өрөөнүүдийг үзэж явахдаа энэ хэвлэл муж улсын захирагч юм уу ерөнхийлөгчийг унагахад тус болж чадах нь юу л бол гэж бодов. Энэ бол гагцхүү зорьсондоо хүрэх арга хэрэгсэл төдий юм даа. Леслид их холын бодол бий.
Лесли өөрийн нүдэнд харагдсан юм бүхнийг сонирхож, Хенригээс зөндөө юм асууж байлаа. Гэтэл цаадах нь юм асуух бүрд ерөнхий эрхлэгч Лайла Баннистераас асуу гэж байв. Хэвлэн нийтлэх ажил хэргийн талаар Хенрийн хэчнээн бага юм мэддэг, энэ ажлыг ерөөсөө тоож анхаардаггүйг Лесли үзээд гайхав. Энэ нь бүх зүйлийг аль болох хурдан сурч эзэмшин, ажил хэргийг нарийн мэддэг болох гэсэн хүслийг нь улам бадруулав.
Энэ явдал тосгоны жижиг байшингийн маягаар засаж янзалсан “Боргате” гэдэг жижиг итали зоогийн газар болов.
Хоол унд нь өгүүлэхийн аргагүй сайхан, далайн хавчин нухашан шөл, бернез сүмстэй тугалын махан таташ, халуун ногоо, цуугаар амталсан хэрээний нүд, “Гран Марнье" зайрмаг... Хенри Чеймберс хэзээний зангаараа яриа хөөрөө ихтэй, сэргэлэн золбоотой байсан болохоор цаг мэдэгдэхгүй өнгөрч байв.
- Би ямар ч гэсэн энэ Финикст хайртай юм. Тавин жилийн өмнө энэ хотын хүн ам дөнгөж жаран таван мянга байсныг үнэмшихэд бэрх. Одоо нэг сая гаруй хүнтэй гэж Хенрийн ярихад,
- Хенри та яагаад Кентаккийг орхиж ийшээ ирж суухаар шийдсэн юм бэ? гэж Лесли сонирхон асуув.
- Чухмыг хэлэхэд надаас өөрөөс минь болсон юм биш. Миний хөөтэй уушгинаас болсон юм. Эмч нар миний хэдэн жил амьд явахыг хэлж мэдэхгүй байна. Эндхийн уур амьсгалыг миний биед зохимжтой гэцгээдэг юм. Тийм болохоор би... үлдсэн хэдэн насаа энд өнгөрөөхөөр шийдсэн юм. Тэгээд л Финикст суурьшсан хэрэг гээд инээмсэглэн Леслийн гарыг илж,
- Тэд нар намайг наашаа ирж суу гэж ятгахдаа энэ нь хэчнээн зөв байсныг өөрснөө ч мэдээгүй байх. Энэ далимд асууя. Та намайг өөртөө хэтэрхий хөгшиднө гэж боддоггүй биз? гэж сэтгэл түгшсэн байдалтай асуув Лесли инээд алдаж,
- Миний бодоход та харин ч хэтэрхий залуу байна гэсэнд Хенри үл зөвшөөрөн толгой сэгсэрч,
- Би тоглоомгүй асууж байна. Та миний эхнэр болохыг зөвшөөрөх үү? гэв.
Леслийг нэгэн агшны төдий нүдээ анихад өнөөх цэцэрлэгийн жим дээр байсан жижиг банз нүдэнд нь үзэгдлээ. Дээр нь “Лесли чи надтай ханилан суух уу?..” гэж бичсэн байсан сан.
“Муж улсын захирагчийн гэргий болно гэж амлаж чадахгүй, гэхдээ би чинь тун сайн өмгөөлөгч шүү...”
Лесли шүд зуув. Үгүй дээ, одоо дахиад хууртахгүй. Зорьсон зорилго, бодсон санаа байгаа. Зорьсондоо хүрэхийн тулд урагшаа явна.
- Зөвшөөрнө, дуртайяа зөвшөөрнө.
Энэ дэлхий дээр юу юунаас илүү хүсэж байна.
Хоёр долоо хоногийн дараа тэр хоёр ханилан суужээ. Сенатын гишүүн Дэвис “Лексингтон жеральд ливер’’ сонинд хэвлэгдсэн хуримын зарлалыг удаан судлав.
“Танд түвэг удаж байгааг минь уучлаарай. Эрхэм сенатын гишүүн та надад жаахан цаг зав гаргахгүй юу? Танаар туслуулах нэг юм байна... Та Хенри Чеймберсийг таних уу?”
Тэр хүүхэн чухамхүү ийм санаа зорилготой байсан юм бол айх юм алга. Хэрэв чухам ийм санаа бодолтой байсан юм бол...
Лесли, Хенри хоёр бал сараа Парист өнгөрүүлэв.
Гэхдээ хаана ч очсон Оливер, Жаан хоёр энэ гудамжаар явж байсан болов уу, энэ зоогийн газар хооллосон болов уу, яг энэ дэлгүүрээр явж байсан болов уу гэсэн нэгэн бодол Леслийн толгойноос салж өгөхгүй байлаа. Лесли тэр хоёрыг асар том орон дээр нүцгэн хэвтээд үүл борооны явдал үүсгэж байгаагаар сэтгэлдээ ургуулан төсөөлнө. Оливер Леслийн чихэнд шивгэнэж байсан хуурамч янагийн үгээ шивгэнэж байгаа. За гайгүй, чи үүнийхээ өр төлөөсийг төлөх цаг ирнэ бий вий! Гашууныг амсах цаг ирнэ бий вий!
Хенри эхнэртээ ухаангүй хайртай, тэгээд эхнэрийнхээ санаанд нийцүүлэх гэж эрвийх дэрвийхээрээ хичээж байлаа. Өөр үед бол Лесли бас ачийг ачаар хариулах байсан биз ээ. Гэтэл одоо цээжинд нь нэг юм эгнэгт үхэж мөхсөн юм шиг, үзэн ядахаас өөр ямар ч сэтгэл үлдсэнгүй. Лесли дахиад нэг ч эр хүнд хууртахгүй.
Шинэ гэрлэгсэд Финикст буцаж ирснээс хойш хэд хоногийн дараа Леслийг сонины газар ажилламаар байна гэхэд нөхөр нь гайхахын ихээр гайхан,
- Энэ чамд ямар хэрэгтэй юм бэ? гэж инээд алдан асуусанд,
- Нэг юм хийж өөрийгөө саатуулах хэрэгтэй байна. Би урьд зарлал сурталчилгааны товчоонд ажиллаж байхдаа ажлаа муугүй хийдэг байсан. Одоо сонины зар сурталчилгаанд тусалж чадах байх гэжээ.
Хенри удтал дургүйцэн татгалзсан боловч эцсийн бүлэгт зөвшөөрчээ.
Эхнэр нь өдөр бүр “Лексингтон жеральд лидер” сониныг уншдагийг Хенри ажиглаад,
- Хотын шинэ хов живийг алдалгүй мэдэж байх гэж хичээдэг юм уу даа? хэмээн даажигнах маягтай өгүүлсэнд,
- Ерөнхийдөө тийм гэж Лесли инээмсэглэн хариулжээ. Үнэндээ бол Лесли Оливерын тухай дурдсан зүйл бүхнийг байж ядан эрж, түүнд үнэн сэтгэлээсээ аз жаргал, амжилт ялалтыг хүсдэг байлаа. Хичнээн өндөрт мандсан байх тусмаа унахдаа төдий чинээ эмзэглэж өвдөх болно.


Top
   
Display posts from previous:  Sort by  
Post new topic  Reply to topic  [ 98 posts ]  Go to page 1 2 3 4 Next

All times are UTC+09:00


Who is online

Users browsing this forum: No registered users and 5 guests


You cannot post new topics in this forum
You cannot reply to topics in this forum
You cannot edit your posts in this forum
You cannot delete your posts in this forum
You cannot post attachments in this forum

Search for:
Jump to:  

Copyright Asuult.NET © 2000-2015.
Administrative Contact: Khundaga Khurelbaatar [hundaga@hotmail.com]
Tel: 1-888-303-4927, Fax: 1-888-406-2264.
Powered by phpBB © 2000-2015 phpBB Group. Powered by phpBB® Forum Software © phpBB Limited